The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

150 Монголын ард түмэн Зөвлөлтийн ба Хятадын их ард түмнүүдтэй ах дүүгийн эвдэршгүй найрамдлаа улам бэхжүүлэн хөгжүүлж энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн төлөө тэмцэх зориг шийдвэр төгс байна. Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоорондын найрамдалт хамтын ажиллагаа нь манай ард түмнүүдийн ашиг тус дэлхий дахины энх тайван, ардчилал, социализмын үйл хэргийн тусын тулд мөнхөд хөгжин мандах болно. Б.Жамбалдорж Үнэн сонин. 1953.10.4. Ням №233 (5523). 1-р нүүрт Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбалд Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсаны анхдугаар жилийн ойг тохиолдуулан, Монголын ард түмэн, Б.Н.М.А.Улсын Засгийн газар, ерөнхий сайд нөхөр танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ хэлэлцээр байгуулагдсан явдал бол Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоорондын найрамдлын харилцаа түүхт шинэ үед орсон хэрэг юм. Энэ хэлэлцээр бол манай хоёр орны эдийн засаг, соёлын байгуулалтыг хөгжүүлэн, манай хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын сайн сайхны төлөө, Их Зөвлөлт Холбоот Улсын манлайлсан энх тайван, ардчиллын дэлхий дахины лагерийг хүчтэй болгох, Алс Дорнод ба дэлхий дахины энх тайвны төлөө манай хоёр улсын ард түмний хоорондын ах дүүгийн эвдэршгүй найрамдал улам бүр хөгжин бэхжихийг ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны Ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Үнэн сонин. 1953.10.6. Мягмар №234 (5524). 1-р нүүрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин Сайдын Яаманд дайллага болов Бүгд Найрамдах Хятад Ард Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг түр хамаарсан Чень Ин, 10 дугаар сарын 4-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсаны нэг жилийн ойд зориулж дайллага хийв. Дайллага дээр Б.Н.М.А.Улсын Ерөнхий Сайдын орлогч нөхөр Б.Ширэндэв, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Д.Дамба, Н.Лхамсүрэн Ц.Дүгэрсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч нөхөр Д.Цэдэв, Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Улсын прокурор нөхөр Жамбалдорж, Б.Н.М.А.Улсын Гадаад


151 Явдлын Яамны Сайд нөхөр Жаргалсайхан, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын орлогч нөхөр Ядамжав, Б.Н.М.А.Улсын Сайд нар, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар, М.А.Х. армийн генералууд, олон нийт, хэвлэлийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн нар байв. Мөн дайллага дээр Б.Н.А.С.А.Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ким Ен Дин, СССР-ийн Элчнийг түр хамаарсан М.А.Попов, дээр дурдсан элчин сайдын яамны гишүүд байв. Дайллагад оролцогсод, “1952 оны үндэсний баяр” гэдэг кино ба кино сэтгүүл үзэв. Дайллага дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Элчнийг түр хамаарсан нөхөр Чень Ин, ерөнхий сайдын орлогч нөхөр Б.Ширэндэв нар харилцан үг хэлэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчнийг түр хамаарсан Чень Ин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хоорондын найрамдал улам хөгжиж бэхжив. Энэ хугацаанд шуудан солилцох тухай хэлэлцээр, худалдааны биш зүйлийн талаар тооцоо хийх тухай хэлэлцээр, худалдааны биш зүйлийн талаар тооцоо хийх тухай хэлэлцээр, 1953 онд бараа солилцох ба тооцоо хийх тухай хэлэлцээр байгуулагдав. Бас соёлын харилцаа бэхжилээ. Энэ оны 4 дүгээр сард Б.Н.М.А.Улсын хэсэг жүжигчид манай эх орны нийслэл, бусад газруудаар явж тоглосон явдал үүнийг үзүүлж байна гэв. Чень Ин цааш нь хэлэхдээ, бид энх тайван, ардчиллын дэлхий дахины лагерийн удирдагч их Зөвлөлт Холбоот Улсын нягт тойрон хүрээлж, гар гараасаа барилцан явж урагш давшихын хамт дэлхий дахины бат энх тайвны төлөө, их зорилго-социализмын төлөө тэмцэнэ гэв. Ерөнхий сайдын орлогч нөхөр Ширэндэв хэлэхдээ, Хятадын хувьсгал бол Октябрийн их хувьсгалын дараа болсон ардчилал, социализмын хамгийн том ялалт бөгөөд ХятадМонголын ард түмний хоорондын шинэ харилцаа ах дүүгийн найрамдал, хамтын нягт ажиллагааны харилцааг бий болгов. Хятадын ард түмэн, Алс Дорнодын энх тайвныг бэхжүүлэх хэрэгт түүхт ялалт хийж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсаны анхдугаар жилийн ойг тэмдэглэхдээ, их Хятадын ард түмэнтэй ах дүүгийн гүн талархал хувьсгалт эв саналтай байгаагаа дахин илэрхийлж байна. Эдийн засаг, соёлын талаарх хамтран ажиллах тухай энэ түүхт хэлэлцээр бол өнгөрсөн жил үр дүнгээ үзүүлж, шуудан солилцох тухай, цахилгааны харилцааны тухай, 1953 онд бараа солилцох ба тооцоо хийх тухай хэлэлцээр байгуулагдаж, бас оюутнуудыг харилцан сургах, хэвлэл сэлтийг харилцан солилцох, урлаг соёлын ажилтныг харилцан явуулж байна. Энэ хамтын ажиллагаа нь манай хоёр улсын ард түмний хоорондын ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэхийн хамт манай нийтийн хувиршгүй хань их Зөвлөлтийн ард түмний манлайлсан энх тайван, ардчилал, социализмын лагерийг улам нягтран хүрээлэхэд дөхөм үзүүлж байна гэв. Дайллага элэгсэг дотно байдалд болов. Үнэн сонин. 1953.10.6. Мягмар №234 (5524). 1-р нүүрт


152 Хятадын ард түмний ялалт, амжилт нь манай хоёр улсын найрамдлын үндэс мөн Хятадын их ард түмний хувьсгалын жилүүдэд олсон амжилт бүтээл нь асар их болно. Дөрөвхөн жилийн өмнө 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Хятадын их ард түмэн өөрийн эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөг, Хятадын коммунист намын мэргэн удирдлагын дор байлдан авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулсныг дэлхий дахинаа тунхагласан билээ. Манай ах дүүгийн найрамдалт Хятадын ард түмэн өөрийн түүхийн олон жилийн турш үзэгдээгүй их амжилтуудыг энэ дөрөвхөн жилийн дотор олжээ. Ялж дийлсэн социализмын орон-их Зөвлөлт улс, ардын ардчилсан орнууд, дэлхийн бүх шудрага хүн төрөлхтөнтэй мөнхийн найрамдлыг байгуулсан явдал бол Хятадын хувьсгалын ялалт ба хувьсгалын жилүүдэд Хятадын ард түмний олсон томхон амжилтуудын нэг юм. Хятадын ард түмний жолоодогч Мао Цзе-дун, Зөвлөлт улс байгаагүй буюу дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн ард түмэн ялж, фашист Герман, империалист Япон ялагдаагүй бол, Хятадын хувьсгал ялж чадахгүй байсан гэж хэлсэн билээ. Марксизм-Ленинизмийн бүрэн ялагч сургаалаар зэвсэглэсэн, пролетарийн интернационализмын тугт чин үнэнч Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмний үндсэний тусгаар тогтнолын төлөө тэмцлийг тулалдааны гал дундуур баатарлагаар хөтлөн жолоодож шинэ амжилтад хүргэв. Хятадын хувьсгал нь гадаадын эзэрхэг түрэмгийчүүд ба дотоодын харгис хөрөнгөтний ноёрхлыг үүрд устгаж, засгийн эрхийг ард түмэнд шилжүүлсэн юм. Өөрийн орны эзэн нь болсон Хятадын олон сая ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тусгаар тогтнолыг батжуулах, гадаадын түрэмгийлэгчдийн аюул заналаас сэргийлэн хамгаалах, ардчилсан шинэ Хятадыг байгуулах явдлыг өөрийн гарт авсан байна. Энэ нь Хятадын ард түмэнд эрх чөлөө, тэгш эрх, зол жаргалыг авчирч, Хятад орныг шинэчлэн зохиох ажлын бүх фронтод шургуу зүтгэл, зохион байгуулалт, бүтээлч санаачлага, улс төрийн учраа мэдсэн үзэл саналыг төрүүлэн гаргах өргөн бололцоог олгосон байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн үндэс болгосон ардын ардчилал нь улам цааш хөгжиж байна. Одоо Хятад улсын төрийн дээд эрхийг барих Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлыг сонгох маш чухал явагдаж байна. Ардчилал, социализмын лагерийн найдвартай түшиг болсон их Зөвлөлт улстай эв найрамдал, харилцан туслалцах, хамтран ажиллах ах дүүгийн гүн зузаан холбоог үүрд тогтоосон явдал Хятадын ард түмний том ололт, түүний цаашдын цэцэглэлтийн баталгаа мөн. Хувьсгалын жилүүдэд эдийн засаг, соёлын фронтод гарсан их амжилтууд нь хувьсгалын өмнөх хоцрогдмол байсан Хятад орныг танигдашгүй хүчирхэг болгон хувиргаж, хөдөө аж ахуйн орныг хүчирхэг аж үйлдвэртэй гүрэн болгох замд шилжин орж байна. Газрын реформ явуулсны үрд дүнд урьд огт газаргүй буюу бага газартай байсан олон сая тариачид чинээлэг амьдралаа зохиож байна.


153 Газрын реформ нь Хятад дахь ангийн хүчний харьцаанд их өөрчлөлт гаргалаа. Олон сая тариачдыг газрын өмчтөний дарлал, үгүйрэл, гуйланчлалаас үүрд ангижруулан хөдөлмөрчин тариачны улс төрийн идэвхийг сэргээж, тэднийг хөдөлмөрт зоригжуулж байна. Одоо Хятад улсад усжуулах ажил өргөн далайцтай явагдаж, Хуанхэ, Янцзы зэрэг мөрөн дээр үерээс хамгаалах далан, цахилгаан станцууд баригдаж байна. Ган гачигийг арилгах талаар ардын засгийн газар нь их санаачлан анхаарч байна. Цөл говьд мод тарих, шуудуу судаг татах ажилд их хүчийг гаргаж байна. Хувьсгалын жилүүдэд 335 мянган га газар модыг тарьжээ. Үүний үрээр тариачдын аж амьдрал сайжирч, ургацын хэмжээ дээшилжээ. Хятадын аж үйлдвэр маш хурднаар хөгжиж байна. Хувьсгал ялсан өдрөөс эхлэн, эвдэрч сүйдсэн аж ахуйг сэргээн босгож, эдийн засгийн их хөгжилтэй, хүнд үйлдвэрийн орон болгох их зорилгыг тавьжээ. “Хүнд үйлдвэргүйгээр улс орны хүчирхэг хөгжил, цэцэглэл, ард түмний баялаг жаргалтай амьдрал, батлан хамгаалах хүчин чадал ч байхгүй” гэж Хятадын ард түмний жолоодогч Мао Цзе-дуны хэлсэн үгийг Хятадын ард түмэн хэрэгжүүлж байна. Хүнд үйлдвэрийг хурдан темпээр хөгжүүлэх бололцоог өгчээ. 1952 онд үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 1951 оныхоос 18-75%-иар нэмэгджээ. Ялангуяа нүүрс, металл, нефть, машин барилгын хүнд үйлдвэрүүд их хөгжиж байна. 1953 оноос эхлэн Хятадын ард түмэн, улс орноо хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг хүлээн авч, түүнийг биелүүлэх тэмцэлд шинэ амжилтуудыг олж байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил 1953 онд Хятад орныг үйлдвэржүүлэх талаар их ажил явагдаж байна. 1953 онд үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 1952 онтой зэрэгцүүлэхэд, барагцаалбал 23 хувиар өсөх бөгөөд харин улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 32 хувиар өсөх юм. 1953 онд 6000 киловатын чадалтай динамомашин, 20 киловаттын чадалтай транспроматор, 1450 киловаттын чадалтай цахилгаан мотор зэрэг олон тооны шинэ зүйлийг үйлдвэрлэн гаргажээ. Энэ оны 7 дугаар сард автомобилийн анхдугаар заводын суурийг тавьсан ба цахилгаан техник, нарийн багаж хэрэглэлийн завод, суурь машинууд, усан онгоц, галт тэрэг, вагон, нэхмэл, хөдөө аж ахуйн машинуудыг хийх шинэ том үйлдвэрүүдийг барьж байна. Шинэ Хятад улсыг хүнд үйлдвэржүүлэхэд Зөвлөлт улсаас техник, багаж хэрэгсэл, арга туршлагын их тусламжийг үзүүлж байна. Улс төр, эдийн засгийн энэ их хөгжилтийн үр дүнд ард түмний аж амьдрал дээшилж, соёл боловсрол нь маш ихээр хөгжжээ. Монголын ард түмний дотнын найрамдалт Хятадын ард түмэн нь, энэ 4 жилийн дотор соёлын талаар гайхамшигтай амжилтуудыг олжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад гэгээрлийн хуучин системийг халж шинэ системээр ажиллаж байна. Одоо Хятадын бага, дунд, дээд, олон зуун сургуулиудад 52220000 гаруй сурагч, оюутан суралцаж байна.


154 Хятадын Коммунист Нам, ардын засгийн газраас дээд боловсролын сургуулиудыг хичээлийн ба орон сууцны тохилог сайхан байраар хангаж байна. Одоо Хятад оронд бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах ажил өргөн хэмжээгээр зохиогдож байна. 1951-1953 онд 42 сая тариачид бичиг үсэгт сурсны дээр бичиг үсэгт суралцах бага сургуульд 14 сая тариачид суралцаж байна. Мөн ардын эрүүлийг хамгаалах талаар сүүлийн хоёр жилийн дотор 10 мянгаад төрөх газар, эмэгтэйчүүд, хүүхдэд зөвлөгөө өгөх газар байгуулагдсан байна. Мөн анагаах ухааны 44 институт, 94 дунд сургууль ажиллаж байна. Соёл гэгээрлийн байгууллагуудыг олшруулсаар байна. Одоо олон нийтийн том номын сан 59, музей 40, клуб 2436, соёлын ордон 6 мянга гаруй ажиллаж байна. Хятад ард улсын урлагийн ажилтан нар ба зохиолчид нь шинэ Хятадын амжилтуудыг урнаар дүрсэлсэн өндөр үзэл сурталтай уран бүтээлүүдийг олноор бий болгож байна. Шинэ Хятад улсын театрын урлаг улам хөгжиж, одоо 5 зуугаад театр ажиллаж байна. Марксизм-ленинизмийн сонгодог зохиолууд, Мао Цзе-дуны зохиол олон сая хувиар хэвлэгдэн гарсан байна. Хятадын хувьсгалын түүхт ялалт, манай хоёр ард түмний хоорондын харьцаанд шинэ үеийг нээлээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал нь улс түмний хоорондын нөхөрлөлийн ленинч-сталинч их зарчмын үндсэн дээр үндэслэсэн манай ард түмнүүдийн хоорондын үнэн зүрхний ах дүү ёсны, жинхэнэ нөхөрлөл нь Монгол, Хятадын ард түмний хоорондын харьцаанд цаашдаа улам бүр батжих юм. Монгол ба Хятадын ард түмнүүдийн ах дүүгийн бат найрамдал хамтын ажиллагаа нь дэлхий дахины энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерийг бэхжүүлэх манай орнуудын цаашдын цэцэглэлтийг улам хурдатгах болно. Н. Ядамжав Үнэн сонин. 1953.10.6. Мягмар №234 (5524). 2-р нүүрт Шинэ Хятадын соёлын амжилт Хятадын ард түмэн, Коммунист нам, Хайрт жолоодогч Мао Цзе-дунгийн удирдлагын дор нэгдэн, нягтарч, эх орныхоо эдийн засаг, соёлыг хөгжүүлэх хэрэгт урьд үзэгдээгүй шинэ амжилт олжээ. Гоминданы харигслын үед Хятадын ард түмэн соёл боловсролгүй хоцрогдсон байв. Хувьсал ялсан өдрөөс эхлэн Хятадын ард түмэн коммунист нам, их жолоодогч Мао Цзедунгийн удирдлагаар соёл урлагаа цэцэглүүлэн хөгжүүлсээр байна. Өнгөрсөн 4 жилийн дотор бага сургуулийн сурагчдын тоо 1 дахин нэмэгдэж, одоо Хятадын бүх бага сургуульд 49 сая хүүхэд суралцаж байна. Дунд дээд сургуулийн сурагчдын тоо нэгэн адил өсөн нэмэгджээ. Хятадын Ардын Төв Засгийн Газраас үндэстний цөөхийн соёл боловсролын хэрэгт онц анхаарал тавьж үндэстний цөөнхөд зориулсан 5 дээд сургууль байгуулж, түүнд 8800 гаруй


155 оюутан суралцаж байна. Хятадын зүүн хойд районы сургуулийн насны хүүхдийн 70 гаруй хувь нь сургуульд суралцаж байна. Эдгээр сургуульд урьд сургуульгүй байсан ажилчин тариачны үр хүүхэд суралцаж байна. Аж үйлдвэрийн дээд сургууль 47, ойн үйлдвэрийн дээд сургууль 33 байна. Үйлдвэрийн дээд сургуульд суралцаж байгаа оюутан нар Хятадын бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутны 35,4 хувийг эзэлж байна. Энэ нь Хятад орныг хүнд аж үйлдвэр хөгжүүлэх явдалд их ач холбогдолтой байна. Өнгөрсөн 4 жилийн дотор боловсон хүчний өсөлтийн талаар олсон амжилт нь гайхамшигт амжилтуудын нэг нь болжээ. 1949 онд улсын хэмжээгээр төрөл бүрийн мэрэгжлийн боловсон хүчин 720000 байсан бол 1952 онд 2 сая 750000 гаруй болж өссөн байна. Хятадын дээд сургуулиудыг жил бүр олон мянган оюутан төгсөн гарч байна. Зөвхөн 1952 онд дээд сургуулиудаас 27000 гаруй оюутан төгсөн гарснаас 16000 гаруйг үйлдвэр хөдөө аж ахуйн салаа мөчрүүдэд хувиарлан ажиллуулжээ. Дунд мэргэжлийн сургуулиудыг төгссөн залуучуудыг улсын албан аппаратад шилжүүлэн ажиллуулсан байна. Сургуулийн системээр олон тооны боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргахын зэрэгцээгээр тусгай мэргэжлийн сургууль, курсийг өргөнөөр байгуулж олон төрлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна. Хятадын залуучууд дээд сургуулиудад орж дуртай мэргэжлээ сонгон олж авах бололцоогоор хангагджээ. 1952 оны намар 15300 гаруй сурагчийг дээд сургуульд суралцуулжээ. Үүний хамт ажилчин залуучуудыг ажилын нь хажуугаар суралцуулахыг онц анхаарч, өнгөрсөн 3 жилийн дотор 1200000 гаруй ажилчин залуучуудыг ажлын хажуугаар суралцуулж тэдний мэрэгшлийг дээшлүүлжээ. Боловсон хүчнийг сурган хүмүүжүүлэхдээ тэдний марксист улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд онц анхаарч байна. Хятадын Коммунист Нам, ардын засгийн газар ард түмнийг урлагаар үйлчлэх ажлыг хөгжүүлэн сайжруулахыг анхаарахын хамт урлагийн үзэл суртлын хэмжээг дээшлүүлэн шинэ Хятадын амьдралыг тусгасан урлагийг бий болгохын төлөө их ажил хийжээ. Одоо Хятадад 2000 гаруй урлагийн газарт 200000 гаруй урлагийн жүжигчин ажиллаж байна. Хятадын кино урлаг ихэд хөгжиж ардын засгийн жилүүдэд олон сайхан кино фильм үйлдвэрлэн гаргажээ. Хятадын цэцэглэж байгаа урлаг ард түмнээ социалист хүмүүжлээр хүмүүжүүлэх хэрэгт намдаа туслаж байна. Ард түмний шинэ амьдрал, үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын гайхамшигт сайхан тасралтгүй өрнөлтийг реалист аргаар тусган харуулж байна. Кино театр 757, нүүдлийн киноны газар 1800 байна. Хятадын дүрслэх урлаг хувьсгалын жилүүдэд ихэд хөгжжээ. 1952 онд Хятадын ард түмний шинэ аж амьдралыг харуулсан 570 гаруй янз хэлбэрийн 40 сая гаруй зураг гаргажээ. Хүүхдийн ном зохиол гаргах ажил улам өрнөж иржээ. Хүүхдийн ном хэвлэлийн утга агуулга, үзэл суртлын хэмжээ дээшилж, уншигчдын сонирхлыг улам их татах болжээ. 1951 оны эцсээр Шанхай, Бээжин зэрэг хотод нийт 2000 төрлийн зурагт сэтгүүлийг 31 сая гаруй хувиар хэвлэн гаргажээ. Тус улсын бүх орон нутагт соёл боловсролын газруудыг байгуулах, зохион байгуулалттай их ажлыг өрнүүлж байна. Номын сан, музей, соёл боловсролын газрууд


156 улсын бүх муж, тосгон, хотуудад байгуулагдаж байна. Нутгийн номын сан 59, музей 40 ажиллаж байна. Улсын хэмжээгээр 2436 соёлын орд, соёл боловсролын 6000 гаруй салбар үйлдвэр, хөдөө тосгонд 20000 гаруй клуб, номын сан зэрэг соёлын газрууд байгуулагдсан байна. Үйлдвэр, хөдөө тосгоны клубүүдээс ажилчин, тариачдын дунд шинжлэх ухаан, ариун цэврийн суртал нэвтрүүлэг, дуу бүжиг заах зэрэг хүмүүжлийн ажлыг өдөр бүр тогтмол явуулж олон түмнийг шинэ соёлоор үйлчилж байна. Мөн олон түмний дунд ном, сэтгүүл, зурагт сэтгүүл, плакат зэргээс тайлбарлан таниулахаас гадна радио сонсгол, кино зураг зэргээр суртал нэвтрүүлэх ажлыг их өрнүүлж байна. Ном, сэтгүүл хэвлэн нийтлэх ажил Хятадад өргөн дэлгэрчээ. 1952 онд хэвлэгдсэн ном сэтгүүл, чөлөөлөгдөхийн өмнөх үеийнхээс 5,5 дахин өсчээ. Зөвлөлт Холбоот Улсын улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны олон төрлийн ном зохиолуудыг Хятад хэлэнд орчуулан хэвлэж олон нийтэд тараах ажил өсөн нэмэгдсээр байна. Хятадын ажилчин тариачин сэхээтнүүд Зөвлөлтийн соёлын гайхамшигт сайхан ололт амжилтуудтай сэтгэл бахдан танилцаж, Зөвлөлтийн туршлагийг өргөн хэрэглэж байна. Л.Дарий. 1953 оны 10 дугаар сарын 8. Пүрэв №236 (5526). 3-р нүүрт Монгол-Хятадын ард түмний батжин бэхжиж байгаа найрамдлын тод баримтууд Хятад, Монголын ард түмний тэмдэглэлт өдөр, манай хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны нэг жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн манай эх орны нийслэл Улаанбаатар хотод саяхан нээгдсэн юм. Манай нийслэлд энэ үзэсгэлэнг нээгдсэн өдрүүдэд хэдэн арван мянган хөдөлмөрчин сонирхжээ. Үзэсгэлэнд манай хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулж гарын үсэг зурахаар Бээжин хотод очсон Ерөнхий сайд Цэдэнбал тэргүүтэй манай засгийн газрын төлөөлөгчдийг Бээжин хотынхон халуун дотно баяртай хүлээж авч байгааг харуулжээ. Мао Цзе-дун Цэдэнбал нар уулзаж байгаа, Хэлэлцээрт Цэдэнбал Чжоу Энь-лай нарын гарын үсэг зурж байгааг харуулсан гэрэл зургууд хүмүүсийн сонирхлыг ихэд татлаа. Үзэсгэлэнгийн олонхи зураг нь манай батжин бэхжиж байгаа найрамддлыг яруу тод харуулжээ. Энд Улаанбаатарт Б.Н.Х.А.Улсын ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лай, Дэлхий дахины Энх тайвны Сталины шагналт Хятадын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Го Мо-жо нарын ирснийг харуулсан зураг байна. Манай төлөөлөгчид, Ази ба Номхон далайн орнуудын энх тайвны бага хуралд оролцож байгаа, мөн хятадын шинэ ардчилсан залуучуудын их хуралд, бүх хятадын үйлдвэрчний эвлэлийн 7 дугаар их хурлын ажиллагаанд оролцсоныг харуулж байгаа зургууд нь манай


157 ард түмний найрамдал батжин бэхжиж байгаа ба бүх дэлхий дээр энх тайвныг хамгаалах үйл хэрэгт сэтгэл санаагаа тавьж, хэзээ ямагт тэмцэн байгаагийн тод баталгаа юм. Үзэсгэлэнг үзэгчид, өнгөрсөн жил Хятад-Монголын найрамдлын 10 хоногоор манай оронд ирсэн Сталины шагналт зохиолч Чжоу Ли-богоор удирдуулсан соёл урлагийн төлөөлөгчид ба Хятадын жүжигчдийн зургуудыг ихэд сонирхож байлаа. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс хятадын соёл урлагийн төлөөлөгчидтэй уулзаж байсан баярт тэр цаг, Хятадын урлагийн мастеруудын төгөлдөр сайхан чадал авьяасыг бахдан үзэж байснаа дурсан ярьцгааж байв. Тавдугаар хорооны ард 93 настай эмгэн Унаган энэ зургуудыг харж, сайн танилуудтайгаа уулзсан юм шиг инээмсэглээд: -Хятадууд гэдэг ч авьяаслаг улс юм шүү. Би ноднин жил манай театрт ший гаргахыг нь үзээд сэтгэл сэргэж харьсан билээ. Одоо дахин дахин ирж өөрийн сайхан чадварлаг авьяасаа үзүүлээсэй гэж хүсэх юм гэлээ. Б.Н.Х.А.Улсад энэ жил манай урлагийн бригадынхан, ах дүү Хятадын ард түмэнд өөрийн урлагийн амжилтыг танилцуулахаар ирэхэд Бээжин, Шанхай, Нанжингийн хөдөлмөрчид бусад газруудад баяр баясгалантай угтан хүлээж авч байсныг харуулсан гэрэл зургууд энэ үзэсгэлэнд байна. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа “Эх орон минь” гэдэг дууг Хятадын хөгжимчин эмэгтэй Чжоу Буанжений хөгжимтэй ая нийлүүлж дуулсан нь манай урлагийн зүтгэлтнүүдийн хамтран ажиллахын тод нэг жишээг харуулсан гэрэл зураг, дуучин Загдсүрэн, циркчин Мажигсүрэн нар бусад жүжигчдийн тоглолтыг үзэгчид халуун дотно хүлээж авч байгааг тус үзэсгэлэнд харуулжээ. Үзэсгэлэн үзэгчид, манай жүжигчдийн концертын анхдугаар тоглолт дээр Хятадын ард түмний агуу их удирдагч Мао Цзе-дун байлцсаныг ба урлагийн бригадын удирдагч нарыг Мао Цзе-дун хүлээн авч байгаа, манай жүжигчдийг Б.Н.Х.А.Улсын Ардын Төв Засгийн газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай зочлон байгаа энэ зургуудыг сэтгэл хөдлөм үзэцгээж байлаа. Энэ үзэсгэлэнд байгаа зургууд нь алс дорнод ба бүс дэлхийн аюулгүй байдлын баталгаа болсон агуу их Зөвлөлт-Хятадын ард түмний найрамдлыг харуулсан байна. Энэ үзэсгэлэнд байгаа зургууд, Хятадын ард түмэн, өөрийн эрх чөлөөт жаргалант амьдралаа байгуулах үйл хэрэгт хөдөлмөрийн гайхамшигт жишээг гаргаж байгааг үзүүлжээ. Гагцхүү өөрийн ирээдүйг бүрэн төгөлдөр харсан урагшаа сэтгэл дүүрэн давшиж байгаа чөлөөт ард түмэн ийм амьдралыг олж чадна. Энэ үзэсгэлэнгийн олонхи зураг ард түмний нийтийн хүчээр байгуулагдаж байгаа Хуайхэ мөрөн дээрх их барилгад зориулагджээ. Ардын засаг мандахаас өмнө энэ мөрөн, ард түмэнд үй түмэн зовлон учруулж байсан бол энэ голын хүчирхэн энергийг өөрийн орныг хөгжүүлэх үйл хэрэгт зориулан далан, цахилгаан станц, усны том сан бий болгож байгаа нь илхэн харагдаж байна. Энэ голыг эрхшээлдээ авахад нь өөрийн алдарт мэргэжилтнүүдийг ирүүлж ах дүүгийн биет тусламж үзүүлж байгаа Зөвлөлтийн ард түмний тусламжийг харуулсан зураг байна. Ард түмний энэ их барилгад


158 ажилчин анги, тариачин, сэхээтэн, ардын армийн цэрэг, офицерууд хамтран ажиллаж байгаа нь харагдана. Энэ үзэсгэлэнд хөдөлмөрийн сайхан амжилтыг олж, өөрийн энэ сайхан амжилтаа бусаддаа өгч байгаа Бан Чан-хуй, Лисю-ин, Лю Рей-ху, Ли Вэй-лун нарын зураг байна. Мөн эрэг орчмын газрын тариачдын тэргүүний бригадыг зохиож ажилласан 17 настай бригадын дарга эмэгтэй Гао Сю-ин, хөдөлмөрийн их амжилт олж улаан туг шагнуулж байгааг харуулжээ. Мөн энэ үзэсгэлэнд 2500 жилийн өмнө байсан зурагчдын уран зураг байна. Энэ бол эртний дурсгалт түүхт соёлын амжилтууд нь бүх ард түмний өв хөрөнгө болсныг харуулж байгаа амьд жишээ юм. Энэ үзэсгэлэнд байгаа гэрэл зургууд ба бусад зүйлс нь манай хоёр улсын батжин бэхжиж байгаа найрамдал шинэ амьдралын байгуулалтад Хятадын ард түмний олж байгаа агуу их амжилтуудын тод баримт юм. Манай хоёр улсын нийтийн нөхөр, зөвлөлтийн агуу ард түмний өдөр тутмын ах дүүгийн тусламжтайгаар бид найрамдал, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, социалист нийгмийг байгуулах замд улам их амжилт олох нь дамжиггүй. Д.Цэдэндорж 1953 оны 10 дугаар сарын 11. Ням №239 (5529). 3-р нүүрт Хятадын ард түмэн ба бүх дэвшилт хүн төрөлхтний ашиг тусын төлөө Өнөөдөр агуу их Хятадын ард түмэн, бүх сациалист лагерь ба дэвшилт хүн төрөлхтөн хийгээд түүний дотор Монголын ард түмний хамт дэлхийн хувьсгалт ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Хятадын ард түмний жолоодогч Мао Цзе-дунгийн алдарт ойг тэмдэглэж байна. Нөхөр Мао Цзе-дунгийн амьдрал ба үйл ажиллагаа нь Хятадын ард түмэн, Хятадын Коммунист намын тэмцэл болоод ялалттай салшгүй холбоотой юм. Агуу их Октябрийн Социалист Их Хувьсал, Хятадын их ард түмний хувьсгалт хүчинд аврага их түлхцийг өгчээ. Марксизм-ленинизмийн онол нь Хятадын ард түмний ирээдүйн замыг гэрэлтүүлж өгөв. Хятадын Коммунист Нам, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын дэлхий дахины түүхт их туршлага дээр сурч ирсэн ба сурч ч байна. Марксизм-ленинизмийн бүхнийг ялагч их үзэл санаа, Зөвлөлт Холбоот Улсын аврага их туршлага, Хятадын Коммунистууд хийгээд Хятадын бүх ард түмэнд эх орны үндсэний тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, шинэ замаар хөгжин цэцэглэхийн саруул ирээдүйг нээжээ. Дэлхийн 2 дугаар дайны явцад Германы фашизм, Японы империализм бут ниргэгдсэний үр дүнд дэлхийн капиталист системээс 600 сая хүн ам бүхий улс орон ангижран салжээ. Олон улсын империализмын гол хүчийг бут ниргэсэн явдал, Хятадын ард түмний ялалтад шийдвэрлэх ач холбогдлыг үзүүлэв. Тэгээд 4 жилийн өмнө Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан юм. Хятадын ард түмний эрх чөлөөний ба тусгаар тогтнолын төлөөний тэмцэл, түүний нийгмийн бүх шинэчлэлт, өөрчлөлтүүдийг Хятадын Коммунист Нам ба нөхөр Мао Цзе-дун удирдан манлайлав.


159 Хятадын ард түмэн, өөрийн эрх чөлөөт амьдралын энэ өнгөрөгч 4 жилийн дотор Коммунист Намын удирдлагын дор явж, өөрснийхөө олон үед мөрөөдөл болж байсан зүйлээ биелүүлж, өөрчлөлтүүдийг хийсэн байна. Энэ 4 жилийн дотор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөдөлмөрчид, гоминдануудын эзэмшиж байх үед бушниулагдсан ардын аж ахуйгаа сэргээж, түүний бүх салбарууд дээр ихээхэн амжилт олжээ. Энэ завсар аж үйлдвэр ихээр өрнөж, том том үйлдвэрүүд өргөн хэмжээгээр байгуулагдаж байна. Газрын реформ явуулсны үр дүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрс нэмэгдэж, ард түмний материалаг амьралын хэмжээ дээшлэв. Мөн соёл урлаг, шинжлэх ухаан, ардын гэгээрлийн ажил дээр асар их амжилтууд олжээ. Зөвхөн ардын засгийн жилүүдэд, Хятадын ард түмэн гадаадын дарлал мөлжлөөс ангижирч, үндсэний тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт амьдралыг байлдан олжээ. Б.Н.Х.А.Улс нь Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулж байгаа энх тайван, ардчилал, социализмын лагерьт баттай зогсож байна. Хятадын ард түмэн, Солонгосын ард түмэнтэй хамтын хүчээр байлдан түрэмгийлэгч империалистуудад хариу цохилтыг өхөөр айл хөрш Солонгост ардын сайн дурынхныг явуулан тусалсан билээ. Хятадын ардын сайн дурынхны тусламж нь Америкийн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан дайнд ялалтыг байгуулахад ихээхэн тус нэмрийг хүргэсэн байна. Гадаад дотоодын ард түмний хийсэн их ялалт, энх тайвныг зохион бүтээх хөдөлмөрт тэднээс олсон их амжилт нь гадаад дотоодын дарлагчдад талхигдан зовж байгаа Азийн улс түмэнд хувьсгалжуулах их нөлөөг хүргэж байна. Одоо Хятад улс, алс дорно дахинд ба Азид шийдвэрлэгч хүч болжээ. Азийн улсуудын аюулгүй байдал, энх тайвны нэг ч чухал асуудлыг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсгүйгээр шийдвэрлэж болохгүй. Хятадыын ард түмэн зүй ёсоор зохих сууриа эзлэх ёстой. Нэгдсэн Үндэстний Байгууллагад, Хятадын ард түмний хүчирхэг санал эрт орой хэзээ боловч цууриатах нь эргэлзээгүй. Коммунист нам, Мао Цзе-дунгийн удирдаж байгаа Хятадын ард түмэн, зүйл бүрийн их тусламж хүргэж байгаа их Зөвлөлт Холбоот Улс болоод ардын ардчилсан бүх оронтой ах дүүгийн бат зузаан холбоотой болжээ. Манай ард түмэнтэй Хятадын ард түмний тогтоосон найрамдал бол түүхийн гүнзгий их үндэстэй юм. Хятад оронд ардын засаг тогтсоноос хойш энэ найрамдал улам цэцэглэн хөгжлөө. Хятад Монгол хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулаад жил гаруй боллоо. Тэр хэлэлцээрийг улам хөгжүүлж, бусад нилээд зүйлийн хэлэлцээр байгууллаа. Манай хоёр улс үүлийн жилүүдэд харилцан төлөөлөгчдөө явуулах ажил өргөн хөгжлөө. Хятад улсын эдийн засаг, соёлын бүх бүх амжилтыг манай Монголын ард түмэн маш их анхаарч, түүний эрхэм сайхан туршлагыг авахыг хичээж байна. Мөн Хятадын ард түмэн, манай амжилтыг бахдан үзэж манай төлөөлөгчдийг маш халуунаар хүлээн авч байдаг билээ. Хятад Монгол хоёр улсын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар манай чин үнэнч найз нөхөр Мао Цзе-дунгийн бүтээсэн гавьяа туйлын их байна. Өнөөдөр нөхөр Мао Цзе-дунгийн 60 насны ой боллоо.


160 Хятадын ард түмний үнэнч хүү нөхөр Мао Цзе-дун, бүх ухамсарт амьдралаа ард түмнийхээ энх жаргал, дэвшилт бүх хүн төрөлхтний энх жаргалын үйлсд зориулжээ. Хятадын коммунист нам, Хятадын ард түмэн нь нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагаар улс орныхоо эдийн засаг, улс төр, соёлын салаа бүхэнд шинэ сайхан амжилт гаргана гэж Монголын ард түмэн итгэж байна. Монголын ард түмэн, энэ ойн өдөр нөхөр Мао Цзе-дунд чин сэтгэлийнхээ баярыг хүргэхийн хамт, ардын ардчилсан хятад улсын шинэ амьдралыг байгуулах, энх тайван, ардчилал, социализмийн лагерийг бэхжүүлэх ариун үйлсэд хүч чадал, төгс үр бүтээлт ажлы нь ерөөж байна. Өнөөдөр Монгол Ард Улсын хөдөлмөрчид, их Хятадын ард түмнийг гүнээ талархаж, манай хоёр улсын найрамдлыг улам хөгжүүлэх зориг төгөлдөр байгаагаа дамжин илэрхийлж байна. 1953 оны 12 дугаар сарын 26. Бямба №303 (5593). 1-р нүүрт Бээжин Хятадын Коммунист Намын дарга нөхөр Мао Цзе-Дун-д Хятадын Коммунист Намыг зохион байгуулан жолоодогч нөхөр Мао Цзе-дун Танд, Таны 60 насны ойн өдөр Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, халуун баяр, ах дүүгийн мэндчилгийг хүргэе. Их Хятадын ард түмэн, Таны удирдлагын дор империализмын харгис колоничлолын гинжийг тас цохиж, ардын ардчилсан улсыг байгуулаад, өөрийн оронд эрх чөлөөт, жаргалант шинэ амьдралыг амжилттай байгуулж байна. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо нь тус Ардын Нам ба манай орны хөдөлмөрчдийн өмнөөс Монголын ард түмний үнэнч хань, дэлхийн ажилчны хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн Танд, Хятадын их ард түмний сайн сайхан байдал, зол жаргалын тулд, социализм өөд дэвшиж байгаа энх тайвныг эрхэмлэгч хоёр ард түмний нийтлэг эрх ашгаар холбогдсон манай ард түмнүүдийн найрамдлын цаашдын бэхжилтийн төлөө эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж байна. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо 1953 оны 12 дугаар сарын 24. Улаанбаатар хот Үнэн сонин. 1953.12.26. Бямба №303 (5593). 1-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга нөхөр Мао Цзе-Дунд Таны жаран насны ойн өдрийг тохиолуулан, Монголын ард түмэн ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар болон хувиасаа чин зүрхний халуун баяр хүргэснийг минь хүлээн авахыг, нөхөр Мао Цзе-Дун Танаас хүсье.


161 Танаар толгойлуулсан Ардын засгийн газрын удирдлагын дор их Хятадын ард түмний олсоор байгаа түүхт амжилтуудад баясан бахдаж байдаг Монголын ард түмэн нь өөрийн үнэнч нөхөр Танд өнөөдөр хамгийн сайн сайхан ерөөлийг дэвшүүлэн, баяр хүргэж байна. Манай найрамдалт их Хятадын ард түмний тусын тулд ба энх тайван, ардчиллын их үй хэргийн тусын тулд эрүүл энх, урт удаан наслахыг Танд чин зүрхнээсээ ерөөе. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 1953 оны 12 дугаар сарын 24. Үнэн сонин. 1953.12.26. Бямба №303 (5593). 1-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга нөхөр Мао Цзе-Дун танаа Хятадын баатар ард түмний жолоодогч багш, Монголын ард түмний дотнын хань Танд Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс Таны алдарт жаран насны ойг тохиолдуулан зүрхний мэндчлэлийг хүргэж, эрүүл мэнд, сайн сайхныг хүснэ. Манай найрамдалт ардын ардчилсан шинэ Хятад улсыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө, энх тайван, ардчилал, социализмын их лагерийг бэхжүүлэхийн төлөө эрүүл мэнд, улам урт удаан наслахыг Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс хайрт нөхөр Мао Цзедун Танд ерөөе. Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчид 1953 оны 12 дугаар сарын 24. Улаанбаатар хот Үнэн сонин. 1953.12.26. Бямба №303 (5593). 1-р нүүрт Хятадын их ард түмний их жолоодогч Хятадын их ард түмэн ба түүний яруу алдарт коммунист намын жолоодогч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын дарга нөхөр Мао Цзе-дун бол 1920-иод оноос эхлэн ухамсарт амьдралаа Хятадын коммунист намын үйл хэрэг, баатарлаг тэмцэлтэй холбож, ардын хувьсгалыг Ленин, Сталины заасан замаар жолоодож, түүхт ялалтад хүргээд Хятад оронд социализм байгуулах их үйл хэргийг удирдсаар байна. Октябрийн Социалист Их Хувьсгал “Колони ба хараат орнуудын эрх чөлөөний хувьсгалын үе, эдгээр орнуудын пролетари нарын манлайлах үе эхлэв” (И.Сталин) 1905 оны Оросын хувьсгалын нөлөөгөөр дэлгэрсэн 1911-1912 оны хувьсгалын сургуулийг өчигдөрхөн хийж өнгөрөөд байсан хятадын ард түмэн Октябрийн хувьсгалыг сургуулийг маш баяртай угтан авсан юм. Нөхөр Мао Цзе-дунгийн бичсэн нь: “Хятадын хүмүүс газар бүхэнд хэрэглэгдэх марксизм-ленинизмийн түгээмэл чин үнэнийг олж авч, Хятад орны нүүр царай өөр боллоо” гэжээ.


162 Хятадын пролетари өсч, түүний коммунист нам бий болсон явдал бол Хятадын ард түмний тэмцлийн цаашдын өрнөлт ба хувь заяанд онц ач холбогдолтой байлаа. 1919-20 онд байсан анхны марксист дугуйлангууд нэгдсэний үр дүнд 1921 оны 7 дугаар сард хуралдсан анхдугаар их хурлаар хятадын коммунист нам байгуулагдсан юм. Энэ үеэс эхлэн нөхөр Мао Цзе-дун, Хятадын коммунист намын онол, зохион байгуулалт, улс төрийн бүх үйлс, бэхжилтэд их роль гүйцэтгэн иржээ. Мао Цзе-дун 1893 оны 12 дугаар сарын 26-нд Хунань мужийн тариачны гэрт төржээ. Мао Цзе-дун, 1911 оны хувьсгалт хөдөлгөөнд оролцсон юм. Нөхөр Мао Цзе-дун марксист – ленинист боловсролоо дээшлүүлэхэд их анхаарч ажиллаж, Хунань мужид 1920 онд марксист-дугуйлан байгуулан удирдан байсан ба дараа нь Хунань мужийн коммунист намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй коммунист нар, нам-улс төрийн ажлыг ихээхэн зохиож байсны үрээр Хунань муж, ажилчин тариачны хувьсгалт хөдөлгөөн их өрнөсөн муж болжээ. Хувьсгалын үед нөхөр Мао Цзе-дун Чжу Дэ, Ен Тин, Лю Шао-ци, Чжоу Энь-лай зэрэг хувьсгалч нар ажилчин, тариачны хөдөлгөөнийг чадамгай зохион байгуулж байсан боловч нийт хөдөлгөөний нэгдмэл удирдлага байгаагүй явдал хувьсгалыг ялалтад хүргээгүй байна. Энэ нь нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй коммунист нар цаашдын чухал сургамж болжээ. 1927 оны 8 дугаар сард Хунань мужид нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагаар тариачдын том бослого гарчээ. Энэ бослогод оролцогчдоос нөхөр Мао Цзе-дунгийн байгуулсан отряд, хятадын улаан армийн эх үүсвэр болсон юм. 1925-1927 оны хувьсгалын хөдөлгөөн түр дарагдсан боловч 1927 оны эцэст 1928 оны эхээр Хятадын өмнө талд хувьсгалын шинэ голомт үүсч ардын хувьсгалын ирээдүйн хөгжилтийн баз нь болжээ. 1931 оны эцэст Зөвлөлт засаг, 60 сая хүн амтай уудам нутагт дэлгэрч, ардчилсан өөрчлөлт хийж, эздийн газрыг тариачдад хувиарлаж байлаа. Нөхөр Мао Цзе-дун, нам ба төрийн үйл хэргийн жолоодож коммунист намыг элдэв оппортунист нараас онол, үзэл суртлын талаар цэвэрлэн марксист-ленинизмийг хятадын хувьсгалын практик дээр бүтээлчээр эзэмшин удирдлага болгож байв. 1925-1927 оны хувьсгалын дараа нөхөр Мао Цзе-дун хятадын хуьсгал цаашдаа олон жил үргэлжлэн удаан хугацаанд явагдах болно гэж үзсэн юм. 1928 онд нөхөр Мао Цзе-дун “Цзинганшань дахь тэмцэл” гэдэг зохиолдоо хятадын хувьсгалын шинжийг тодорхойлсон нь: Хятадын хувьсгал буржуйлиг ардчилсан хувьсгалын шатан дээр явж байна. Энэ хувьсгалын зорилт нь империализтуудын ноёрхлыг устган, үндсэний тусгаар тогтнол олж авах, дотоод байдалдаа компрадор-хөрөнгөтнийг устгаж, газар тариалангийн хувьсгал хийж, тосгон дахь феодалын харьцааг эвдэн, милитарист засгийн газрыг түлхэн унагаах явдал мөн. “Гагцхүү ийм ардчилсан хувьсгалаар дамжин, социализмд шилжин орох жинхэнэ үндсийг тавьж болно” гэж бичжээ. 1939 онд бичсэн “Залуучуудын хөдөлгөөний хөгжилтийн чиглэлт” гэдэг зохиолдоо “хувьсгал ямар зорилгод хүрэх ёстой вэ? Гэвэл империализм ба феодализмыг унагааж ардын ардчилсан бүгд найрамдах улсыг тогтоох зорилго мөн .... Ардын ардчилсан байгууллын үед капиталист нар бас байна... Хятадад капиталист нар үүрд хэрэгтэй байх уу?


163 гэвэл үгүй, ирээдүйд тэд хэрэггүй болно... Нйигмийн социалист байгууллын үед капиталист нар” устгагдах болно гэжээ. Цааш нь нөхөр Мао Цзе-дун “Шинэ ардчиллын тухай” (1940) зохиолдоо бичсэн нь: “...Анхдугаар ялгуусан социалист хувьсгал – Октябрийн хувьсгал дэлхийн түүхэн бүх явцыг өөрчилж, дэлхийн түүхэнд шинэ үе нээлээ. ...Иймээс хятад дахь буржуйлиг ардчилсан хувьсгал нь шинэ маягийн буржуйлиг ардчилсан хувьсгалд багтах бөгөөд хуучин маягийн дэлхийн буржуйлиг ардчилсан хувьсгалын хэсэг нь биш, харин дэлхийн пролетарийн социалист хувьсгалын хэсэг нь мөн” гэжээ. Энэ бол Хятадын коммунист нам ба түүний жолоодогч нөхөр Мао Цзе-дун хятадын хувьсгалын зорилт, ирээдүйн төлөвийг марксист-ленинист сургаалын үүднээс аль урьдаас тодорхой угтан үзэж байсны илрэл юм. 1931 оны 11 дүгээр сард Октябрийн хувьсгалын 14 жилийн оын өдөр Хятадын Зөвлөлүүдийн анхдугаар их хурал нээгдлээ. Зөвлөлийн их хурлаас төрийн зорилгыг заагаад, газрын хуулийн төлөвлөгөө батлав. Түүнчлэн улаан армийн тухай тогтоол, хөдөлмөрийн тухай хууль баталж Төв Зөвлөлт засаг байгуулж, нөхөр Мао Цзе-дунг даргаар сонгожээ. 1931 оны 9 дүгээр сараас японы империалистууд Хятадад довтлон, богино хугацаанд Манжуурыг эзлээд, Манж-го гэдэг тоглоомын засаг байгуулан түүнийг өөрийн түрэмгийллийн төв болгов. Японы империализмын түрэмгийлэл, Хятадын улс төрийн дотоод байдлыг өөрчлав. Хятадын хувьсгалын хөгжлийн түүхэнд Японыг эсэргүүцсэн хувьсгалт дайны үе эхлэв. 1934 оны 1 дүгээр сард Жуйцзынд хуралдсан зөвлөлүүдийн 2 дугаар их хурал дээр тавьсан тайлан илтгэлдээ нөхөр Мао Цзе-дун тэр үед японы империализмын түрэмгийллийг эсэргүүцсэн үндсэний хувьсгалт дайныг өрнүүлэх явдал тэргүүн зорилт болж байгааг тэмдэглэжээ. 1934 оны 10 дугаар сараас улаан арми, нөхөр Мао Цзе-дун, Чжу Дэ ба бусад коммунист нарын удирдлагын дор японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхээр өмнө зүгээс баруун мужуудыг дайран Хойт зүгт 13 мянган километрийн алдарт аялалд мордов. 1935 оны нэгдүгээр сард Цзуньи хотонд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны өргөтгөсөн хурлаар намаас зүүн оппортунист нарыг зайлуулан, нөхөр Мао Цзе-дунгТөв Хорооны даргаар баталжээ. 1935-1936 онд коммунист нам, Шэньси, Ганьсу, Нинся мужид шинэ хувьсгалт базыг байгуулав. Коммунист нам ба нөхөр Мао Цзедун, Японыг эсэргүүцсэн тэмцэлд бүх орны хүчийг нэгтгэсэн нэгдмэл фронт байгуулахын төлөө тэмцэв. Японыг эсэргүүцсэн дайны үед нөхөр Мао Цзе-дун, коммунист намын эгнээн дэх баруун, зүүний хэлбэрэлтэй хайр нарйгүй тэмцэн намын Ленинч зарчим ба нэгдлийг хамгаалсаар байлаа. Барууны буун өгөгчид Японыг эсэргүүцсэн тэмцэлд “Коммунист нам гоминданы хүчинд түшиглэх ёстой” гэж хашгирч нэгдмэл фронтын дотохи коммунист нараар удирдуулсан партизаны өргөн дайныг ач холбогдолгүйд үзэх зэргээр тэмцэж байв. Нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй коммунист нам энэ оппортунист нарын алдааг тухай бүр уудлан илрүүлж, хатуу цохилт өгчээ. Намын эгнээн дэх алдааг засах, элдэв оппортунист


164 нарыг илчлэн, тэднээс намыг цэвэрлэх хэрэгт нөхөр Мао Цзе-дунгийн “Удаашралт дайны тухай”, “Практикийн холбогдол”, “Хятад дахь хувьсгалт дайны стратегийн асуудлууд”, “Хятадын хувьсгал ба коммунист нам”, “Шинэ ардчиллын тухай” зэрэг улс төр, онолын олон зохиол их ач холбогдолтой байсан юм. 1937-1945 онд хятадын коммунист намын мэргэн бодлого, зохион байгуулах их хувьсгалт ажил нь улс орны хүчийг нэгдмэл фронтод нэгтгэн японы түрэмгийллийг амжилттай няцаасаар байлаа. 1945 оны 4 дүгээр сард болсон коммунист намын 7 дугаар их хуралд тавьсан тайлан илтгэлдээ нөхөр Мао Цзе-дун 6 дугаар их хурлаас хойшхи 17 жилийн дотор хийсэн намын ажлыг дүгнээд цаашид тавих программыг тодорхойлжээ. 7 дугаар их хурлын үед Хятадын улаан арми японы дарлалаас Шаньси, Цахар, Хэбэй зэрэг 100 сая хүн амтай 19 районыг чөлөөлж, ардын засаг тогтоосон байлаа. Чөлөөлөгдсөн нутагт коммунист намын удирдлагын дор аж үйлдвэр, харилцаа, тээврийг сэргээн, ардын чөлөөлөгч армийн цэрэг – үйлдвэрийн баз өргөжсөөр байжээ. Японы империалист нарт урван нийлсэн газрын эздийн газрыг хурааж, зарц, ядуучуулд олгох, газрын түрээсний хөлсийг бууруулж тарийчин ард олны амьдрал, соёлын байдлыг дээшлүүлж байв. Чөлөөлөгдсөн нутагт дээд сургууль, олон зуун бага дунд сургууль нээгдэж, сонин, сэтгүүл олноор хэвлэгдэн гарч байлаа. Коммунист намын 7 дугаар их хурал, японы эзлэгчдийг Хятадын нутгаас бүр мөсөн чөлөөлөхийг гол зорилт болгон заагаад, энэ хэрэгт намын бүх хүч, ажлыг чиглүүлэхээр шийдвэрлэсэн юм. Японыг эсэргүүцсэн дайн төгсгөлдөө ойртох тутам гоимнданы харгислал, Хятадын ардчилсан хүчний хоорондын зөрчил улам хурцадсаар байжээ. Энэ зөрчил нь удалгүй дотоодын иргэний дайнд хүргэсэн юм. Энэ үед олон улсын байдалд үндсэн өөрчлөлт гарчээ. Их Зөвлөлт Холбоот Улс, Германы фашизмыг бүр мөсөн ялсан ба орон бүхний дэвшилт хүчин өсч, колони орнуудын үндсэний эрх чөлөөний хөдөлгөөн Азийн орнуудад шинэ их хүчээр өрнөв. Хятадын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улсын зүгээс жинхэнэ тусламж, олж авчээ. Зөвлөлт улс японы империализмыг бут цохисон нь Хятадын хувьсгалын ялалтад шийдвэрлэх ач холбогдолтой болжээ. Хятадын ардын чөлөөлөгч арми богино хугацаанд 20 сая хүн амтай 350 гаруй мянган хавтгай дөрвөлжин километр нутгийг чөлөөлжээ. Энэ үед Японы орыг эзлэн Хятадыг колоничлохыг эрмэлзэгч Америкийн нэгдсэн улсын “тусламжинд” зоригжсон Чан Кай-ши, Хятадын коммунист нам, түүний ардын чөлөөлөх армийг бүр мөсөн устгах гэж бүх хүчээ бэлтгэв. 1945 оны 9-10 дугаар сард нөхөр Мао Цзе-дун, Чунчинд очиж Чан Кай-шитэй хэлэлцэн бүх нам, ардчилсан хүчийг оролдуулан бүх Хятадын засгийг тогтоох, иргэний дайныг зогсоохоор тохиролсон юм. Гэвч Чан Кай-ши энэ шийдвэрийг биелүүлэхийн оронд Америкийн заавраар аллага хядлага хийжээ. Америкийн далайн цэрэг 1945 оны есдүгээр


165 сараас Циндао, Тяньцзин ба бусад хот, боомтод ирж, Чан Кай-ши-гийн 67 дивизийг америк зэвсэг техникээр хангаж өгчээ. Чан Кай-шийн засаг, нийтдээ 4 сая 500 мянган цэрэгтэй, америк нисэх онгоц, буу зэвсэг, бусад хэрэгслээр хангагдсан арми байгуулав. Ингэж америкийн империализм ба гоминданы харгис засгийг эсэргүүцсэн ард түмний хувьсгалт дайны үе эхлэв. 1945 оны 10 дугаар сараас гоминданы цэрэг, Жехэ, Хэбэй Хэнань, Шаньдун, Шаньши зэрэг өргөн их нутгаар ардын чөлөөлөгч армийн эсрэг довтлов. Энэ үед коммунист нам, ажлаа тосгоноос хотод чиглүүлж, ажилчин ангийг түшиглэж, аж үйлдвэрийг сэргээж, хотоос удирдах зорилт тавьсан юм. Иргэний дайны явцад нөхөр Мао Цзе-дунгийн заасан ёсоор коммунист намын удирдлагын дор ажилчин, тариачин, жижиг ба дунд хөрөнгөтний нэгдмэл фронтын дэмжлэгтэйгээр ардын чөлөөлөгч арми 4 жил гаруй хугацаанд хувьсгалт дайн хийж, ард түмэн эх нутгаа америкийн боолчлолын аюул ба дотоодын том хөрөнгөтөн, газрын эздийн дарлалаас үүрд чөлөөлөв. 1949 оны 10 дугаар сарын нэгэнд Хятадын ардын улс Төрийн Зөвлөлдөөний Зөвлөлийн хурлаас төрийн Ерөнхий программыг батлаад Б.Н.Х.А.Улсыг тунхаглав. Энэ чуулганаар Ардын Төв Засгийн газар байгуулж түүний даргаар Хятадын ард түмний шалгарсан жолоодогч нөхөр Мао Цзе-дунг сонгов. Энэ тэмдэглэлт өдрөөс эхлэн Хятадын хөдөлмөрчин ард түмэн, эх орон хувь заяаныхаа эзэн болж, империалист нар ба хөрөнгөтөн, газрын эздийн боолчлолоос ангижирчээ. Энэ түүхт өдрөөс эхлэн Хятадын их ард түмэн, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерийн ах дүү гэр бүлд багтаж, эрх чөлөө, жаргалант амьдралаа зохиох бүтээн байгуулалтын баатарлаг хөдөлмөрт хайрт жолоодогч Мао Цзе-дунгийн мэргэн жолоодлогоор зориг бадрангуй дэвшин орлоо. Энэ 4 жил гаруй дотор Б.Н.Х.А.Улс арван хэдэн жилийн дайнаар хэлмэгдсэн улс ардын аж ауйг гайхамшигтай хурднаар сэргээн босгож байна. Одоо аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх гол үндсэн бүтээгдэхүүний гаргалтаар өөрийн орны түүхэнд байгаагүй хамгийн их хэмжжэнд хүрсэн байна. 1952 онд 1949 оныхтой харьцуулбал ган үйлдвэрлэлт 8,5 дахин, нүүрс гаргалт 2 дахин, нефть 3,5 дахин, цемент 4 дахин өсчээ. Өөрийн бүх нутаг дээр газрын реформ хийж дууссан нь Хятадын хөдөө аж ахуйд эргэлт болов. Өнгөрсөн жил нийт 163,7 сая тонн буюу 10 миллиард гаруй пүү үр триа хурааж авсан нь Хятадын түүхэнд урьд өмнө байгаагүй их зүйл юм. Хятадын тариачдын дотор хамтран ажиллах, хөдөлмөрөөр харилцан туслалцах явдал хөгжиж, 90 сая тариачны аж ахуйгаас 35 сая аж ауй нь хөдөлмөрөөр харилцан туслалцах хэсэгт нэгджээ. Ардын хувьсгалын ялалт, Хятадын соёлыг өрнүүлэх их бололцоог нэв. Одоо Б.Н.Х.А.Улсын дээд сургуулиудад 220 гаруй мянган оюутан, бага, дунд сургуулиудад 58 сая хүүхэд суралцаж байна. Түүнээс гадна 3 сая ажилчин, албан хаагч, хэдэн арван сая тариачин ардын сургууль, оройн сургуулиудад суралцаж байна.


166 1953 оноос эхлэн Б.Н.Х.А.Улс анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхлэв. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний гол зорилт бол ардын аж ахуй дахь социалист секторыг өргөтгөн, хүнд аж үйлдвэрийг голчлон хөгжүүлэх явдал мөн. Одоо Хятадын ард түмэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж байна. Улсын аж үйлдвэр, энэ оны эхний 3 улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэв. Үүнд нефть, нүүрс, цахилгаан энерги гаргалтын 1953 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөг 102-106% биелүүлжээ. Төлөвлөгөө ёсоор улсын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн, бүх үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг эзэлж байна. Хятадын үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөө, хэмжээ далайцаараа асар их юм. Зөвхөн энэ онд металлурги ба химийн 21 завод, машин барилгын 24 үйлдвэр, 24 цахилгаан станцыг шинэчлэн байгуулсан буюу шинээр барьж байна. Шинэ Хятадын эдийн засаг, соёлын байгуулалтад Зөвлөлт улс сэтгэл харамгүй тусламж үзүүлсээр байна. Хятадын их ард түмний түүхт ялалт, амжилт бол дэлхий дахины ач холбогдолтой юм. Б.Н.Х.А.Улс Дорно дахинд хүчирхэг хувьсгалт цайз болоод дэлхийн колони, хагас колонийн орнуудын ард түмэн, ажилчин ангид ялалтын бат итгэлийг төрүүлэн зоригжуулсаар байна. Нөхөр Маленков, “Хятадын ард түмний ялалт нь Дорно дахиныг улам их хувьсгалжуулж, империализмд дарлагдсан ард түмний эрх чөлөөний тэмцлийн өрнөлтөнд дөхөм боллоо” гэж З.Х.У.К.Намын 19 дүгээр их хурал дээр тэмдэглэсэн юм. Америк – английн империалист нарын түрэмгийллийг няцааж ялалт байгуулах хэрэгт нь Солонгосын ард түмэнд Б.Н.Х.А.Улсын үзүүлсэн тусламж үнэлж баршгүй их юм. Хүн төрөлхтний дөрөвний нэг Хятадын ард түмэн ялсан явдалбол Октябрийн хувьсгалын дараа дэлхийн империалист ситемд хамгийн хүчтэй цохилт болсон юм. Монгол – Хятадын ард түмэн аль хэдийнээс ах дүүгийн гүнзгий харилцаатай байсан юм. Энэ харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх явдалд Монгол – Хятадын ард түмний дайсан Монголын феодал, Хятадын газрын эзэд милитарист, гадаадын империалистууд олон зуун жил саад хийж байсан билээ. Монгол ба Хятадын ард түмний ард түмний ардын хувьсгал ялж манай харилцаанд шинэ үе эхэлсэн юм. Хятадын уудам нутаг дээр ардын ардчилсан байгуулал тогтсон нь манай орны энх тайвнаар тусгаар тогтнон, социализм байгуулах хэрэгт чухал баталгаа болж байна. Манай хоёр улсын ард түмэн, хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэн, ёстой ах дүүгийн тэгш эрхтэйгээр эдийн засаг, соёлын талаар амтран ажиллаж байна. Нөхөр Мао Цзе-дун “Хятад – Монгол хоёр улсын ард түмэн, Алс Дорнотын ба дэлхий дахинд өнө удаан энх тайвныг хамгаалах тэмцэлд элэгсэг дотноор нэгдэж нягтарна” гэсэн нь манай хоёр ард түмний хүсэл эрмэлзлийн тод илрэл мөн. Ардын ардчилсан байгууллаа цуцалтгүй бэхжүүлэн, Зөвлөлт улсын харамгүй тусламжтайгаар Ленин, Сталины заасан замаар социализмын байгуулалтын төлөөний тэмцэлдээ манай хоёр ард түмэн гар гараасаа барилцан зогсолтгүй урагшлах нь эргэлзээгүй. Б. Сурмаажав Үнэн сонин. 1953.12.26. Бямба №303 (5593). 2-р нүүрт


167 МАО ЦЗЕ-ДУН Хятадын Коммунист Намын жолоодогч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг зохион байгуулагч бөгөөд жолоодогч Мао Цзе-дун, 1893 оны 12 дугаар сард Хунань мужийн Сяньтань уездийн Шаошань волостид тариачны гэрт төржээ. Мао Цзе-дунг 17 настай байхад 1911 оны хувьсгал гарчээ. Мао Цзе-дун, Хунань мужийн төв Чанша хотод хувьсгалын эгнээнд жирийн дайчнаар оржээ. 1913 онд Хунань мужийн багш нарын нэгдүгээр дунд сургуульд орж, 1918 онд төгсөөд, хувьсгалын шинэ үзэл санаа төвлөрсөн Бээжинд очсон учир Октябрийн Социалист Их Хувьсгалын дэлгэрүүлсэн марксизм-ленинизмийн үндэслэлтэй ойртох бололцоотой болжээ. Мао Цзе-дун, 1919 онд Хунань мужид залуучуудыг зохион байгуулж, бас 5 дугаар сарын 4-нд Бээжин хотноо оволзсон эх оронч хөдөлгөөнд талархаж байжээ. 1920 онд Чанша хотод марксизм судлах дугуйлан, социалист залуучуудын эвлэл байгуулж ажилчдын дотор зохиох ажлыг нь удирдаж байжээ. Мао Цзе-дун, 1921 оны 7 дугаар сард хятадын Коммунист Намын бүх хятадын анхдугаар их хуралд оролцжээ. Мао Цзе-дун, тус их хурлын дараа Хунань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. 1922 онд Хунаньд тус мужийн ажилчдын нэгдсэн байгууллага “Хунаний синдикатын холбоо” байгуулагдсан бөгөөд түүний ерөнхий нарийн бичгийн дарга нь Мао Цзе-дун байсан юм. 1922 оноос эхлэн 1923 онд Мао Цзе-дунгийн удирдлагаар зарим газар өрнөсөн ажил хаялт, бүх орон даяар ажилчны хөдөлгөөнд их нөлөөлжээ. Мао Цзе-дун, 1923 оны 7 дугаар сард хятадын Коммунист Намын бүх Хятадын гуравдугаар их хурлын ажилд оролцжээ. Тус их хурлаас үндэсний ардчилсан нэгдмэл хувьсгалт Фронтын тухай намын бодлогыг тодорхойлж, Сунь Ят-се-ний гоминданы хувьсгалт хэсэгтэй хамтран ажиллах шийдвэр гаргасан билээ. Мөн их хурлаас Мао Цзе-дунг Намын Төв Хорооны гишүүнээр сонгож, их хурлын дараа Төв Хорооны зохион байгуулах товчоог удирдуулсан юм. 1924 онд Хятадын Коммунист Нам, Гоминдан хоёрын хамтын ажиллагааны үрээр Гундунд хувьсгалын баз байгуулахын төлөө тэмцэл өрнөсөн явдал нь 1924 оноос 1927 оны 7 дугаар сар хүртэл үргэлжилсэн Хятадын хувьсгалын анхдугаар дайны эхлэлтийг тавьжээ. Мао Цзе-дун, 1924 оны өвөл Хунаньд буцаж ирээд тариачдын хөдөлгөөнийг удирджээ. 1925-1926 онуудад Гуанч-жоуд тариачдын хөдөлгөөнийг судлах курс байгуулж, “Чжэнчжич-жоубао” (улс төрийн долоо хоног тутмын сэтгүүлийг) эрхэлж, гоминданы баруун жигүүртэй тэмцэж байжээ. Мао Цзе-дунг 1926 оны намар умардын аялал довтолгоо өрнөсний дараа Шанхайд очиход нь Намын Төв Хорооны дэргэдэх тариачдын хөдөлгөөнийг эрхэлсэн комиссын эрхлэгчээр томилж, удалгүй Уханьд явуулж, бүх Хятадын тариачдын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулжээ. Мао Цзе-дунгийн бичсэн “Хятадын нийгмийн ангиудын тухай” гэсэн өгүүлэл, 1926 оны 3 дугаар сард нийтлэгдсэн бөгөөд түүнд Маркс-Энгельс-Ленин-Сталины онолыг удирдлага


168 болгож, Хятадын нийгмийн ангиудын эдийн засгийн байдал ямар байгаа ба Хятадын хөрөнгөтний ардчилсан хувьсгалд тэдгээр ангийн хүчний харьцаа ямар байх тухай гүнзгий дүн шинжилгээ хийжээ. Мао Цзе-дун, 1927 оны 3 дугаар сард “Хунань мужийн тариачдын хөдөлгөөнд хийсэн дүн шинжилгээний тухай илтгэл” гэдэг алдарт зохиол бичиж, тариачдын зүй ёсны хувьсгалыг сайшаан дэмжсэн билээ. Энэ зохиолоор намын доторхи Чэнь Ду-сю-гийн бууж өгөх бодлогыг шууд эсэргүүцэж, улмаар феодализмыг эсэргүүцсэн Хятадын тариачдын тэмцлийг үгүйсгэсэн урвагч троцкистуудын болхи онол нь ёстой хувьсгалын эсэргүү утга чанартайг хэрэг дээр нь илрүүлсэн юм. 1927 оны 7 дугаар сард хувьсгал ялагдав. 8 дугаар сарын 7-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо, намын “8 дугаар сарын 7-ны” онц бага хурлыг хуралдуулж, намын доторхи баруун оппортунизмыг бүрмөсөн устгах, түүнчлэн империализм ба феодализмыг эсэргүүцсэн хувьсгалт тэмцлийг үргэлжлүүлэхэд ард түмнийг удирдах, гоминданы харгис ноёрхлыг зэвсэгт бослогоор унагах шийдвэр гаргасан билээ. Мао Цзе-дун, “8 дугаар сарын 7-ны бага хурлын” ажилд оролцсоныхоо дараа Цзянси мужийн өрнөд хэсэг, Хунань мужийн дорнод хэсгийг хамарсан районд очиж, ажилчин тариачин нарын бослогыг удирджээ. Мөн оны 10 дугаар сард, цэргийн нэгдсэн ангиудаа Хунань Цзянси хоёр мужийн хил дээр байгаа Цзин-ганшань районд авчирч, хувьсгалын анхдугаар баз байгуулжээ. Мао Цзе-дун, Чжу Дэ хоёрын удирдаж байсан ангиуд нь 1928 онд Цзин-ганшаньд нэгдэж, Хятадын ажилчин тариачны 4 дүгээр Улаан Армийг байгуулж, Мао Цзе-дунг түүний комиссар болгосон юм. Мао Цзе–дун, 1929 онд улаан армийг удирдаж, дорнод Цзянси, өрнөд Фуцзянь хоёрт хувьсгалын хоёр том баз байгуулсан юм. Энэ хоёр нь цаашдаа хятадын хувьсгалын 2 дугаар дайны үеийн гол баз болжээ. Мао Цзе-дун өөрийнхөө удирдаж байсан хувьсгалын баз нутагт газрын реформ хийж дуусгаад, ажилчин-тариачны улаан армийг үлэмж нэмэгдүүлэн бэхжүүлж, хувьсгалт дайны гайхамшигт стратеги хэрэглэжээ. Мао Цзе-дун, “Хятадад яагаад улааны засаг оршин тогтнож болох вэ?”, “Цзин-ганшань дахь тэмцэл”, “Намын доторхи алдаатай үзлийн үндсийг таслах тухай”, “Очоос түймэр гарч болно” гэх зэрэг чухал зохиолыг 1928-1930 онуудад бичсэн юм. Тосгон суурин дахь хувьсгалын базууд, намын зөв удирдлагын дор, удаан хугацааны хувьсгалт дайнаар дамжин, аажмаар хөгжиж өргөжсөөр бүх орон даяар хувьсгал ялах бололцоо бий болгохыг тэдгээр зохиолд үзүүлсэн билээ. Мао Цзе-дун, 1930 онд Хятадын ажилчин тариачны Улаан Армийн улс төрийн ерөнхий комиссараар ажиллажээ. Мао Цзе-дун, Улаан Армийн ангиудын хариуцлагатай нөхдийн хамт Улаан Армийн хөдөлгөөнийг удирдан өрнүүлж, бас намын дотор Ли Ли-саний дэлгэрүүлсэн балмад явдлын нөлөөг устгажээ. 1931 оны 11 дүгээр сард Цзянси мужийн Жуйцзинд хуралдсан бүх хятадын ажилчин тариачны төлөөлөгчдийн хурлаас Мао Цзе-дунг Хятадын ажилчин тариачны ардчилсан Төв засгийн газрын гүйцэтгэх хорооны даргаар сонгожээ. Мао Цзе-дунг 1933 оны 1 дүгээр сард Намын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүнээр сонгожээ. Хувьсгалын төв баз нутгийн ард түмэн ба Улаан Арми, 1930 оны 12 дугаар сараас 1933 оны 2 дугаар сарын эцэс хүртэлх хугацаанд Чан Кай-шийн дээрэмчдийн 4 удаагийн


169 давшилтыг Мао Цзе-дунгийн удирдлаган дор бут цохисон юм. Гэтэл Чэнь Шао-юй, Цинь Бансянь хоёроор толгойлуулсан зүүн оппортунист этгээдүүд, Намын Төв Хороонд олонхи болж, Мао Цзе-дунг зөв удирдлагаас шууд хавчиж гаргасан байна. Ийм учраас 1933 оны 10 дугаар сард Чан Кай-шийн 5 дахь удаагийн том давшилт няцаагдаагүй юм. Тэгээд улаан Арми, стратегийн их шилжилт хийхээс аргагүй болж , алдарт мх аялал довтолгоон хийсэн юм. Намын Төв Хорооны олонхид дайны ноцтой хэцүү ажиллагааг Мао Цзе-дунгийн ухуулж итгүүлсний ачаар 1935 оны 1 дүгээр сард Гуйчжоу мужийн Цзуньд хуралдсан Намын Төв Хорооны улс төрийн товчооны өргөтгөсөн хуралдаанаас зүүн оппортунизмийн балмад явдлын үндсийг тасалж, хувьсгалт дайны тухай Мао Цзе-дунгийн үзлийг сайшаасан билээ. Намын Төв Хороо, Мао Цзе –дунг Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний нарийн бичгийн даргаар сонгож, Мал Цзе-дунг ер нь намын удирдагчаар баталсан юм. Хөдөлгөн жолоодогч Мао Цзе-дунгийн удирдлагын ачаар нам ба Улаан Арми, их аялал довтолгооноор ил далдын аливаа саадыг давж, гоминданы дээрэмчин цэргийн мөрдөн хөөх, бүслэн хаах оролдлогыг бут ниргэж, нам ба Улаан Армийн дотор хагарал гаргахыг оролдсон урвагч Чан Го-тао-гийн хорт өндөлзлөгийг илрүүлэн устгаж, Их аялал довтолгооны түүхт зорилтыг биелүүлж, умард Шэньсид хүрсэн билээ. Удалгүй Мао Цзе-дунг Намын Төв Хорооны хувьсгалт цэргийн зөвлөлийн даргаар сонгосон юм. 1935 онд Намын Төв Хороо ба Мао Цзе-дун, Хятадад Японы ипериализмын түрэмгийллийн улмаас гарсан ангийн харьцааны шинэ өөрчлөлт, фашизм ба империализмыг эсэргүүцсэн нэгдэмэл фронт байгуулах тухай Коминтерны удирдамжийг баримтлан, Японыг эсэргүүцсэн үндсэний нэгдмэл фронтын бодлогыг эхэлж явуулсан юм. Мао Цзе-дун ,”Японы империализмыг эсэргүүцсэн тэмцлийн тактикийн тухай” зохиолдоо, намын тэр шинэ бодлогыг дэс дараатай тайлбарлажээ. Мао Цзе-дун, 1936 онд “Хятадын хувьсгалт дайны стратегийн асуудлын тухай” зохиол бичиж, хятадын хувьсгалын хоёрдугаар дайны туршлагыг дүгнэжээ. 1936 онд Сианьд болсон явдлыг Японы түрэмгийллийг эсэргүүцэхийн төлөө нягтрах тухай Намын Төв Хорооны ба мао Цзе-дунгийн бодлогын ёсоор найрамдлын журмаар шийдвэрлэсэн юм. Энэ зөв бодлого, Хятадын ард түмний сэтгэл санааг хятадын Коммунист нам, Хятадын улаан армид татаж чаджээ. Сианьд болсон явдлын дараа Намын Төв Хороо, хойт Шаньси мужийн Яньаньд шилжин очиж, Мао Цзе-дун тэр үеэс эхлэн тус орны хувьсгалын ажлыг хэдэн арван жил удирджээ. 1937 оны 5 дугаар сард Мао Цзе-дун бүх хятадын Намын бага хурал дээр Японыг эсргүүцсэн дайны үе дэх Хятадын Коммунист Намын зохилгын тухай илтгэл хийжээ. Мао Цзе-дун тэр илтгэлдээ, олон түмний дайчлах ба пролетари нарын удирдлагын хариуцлагын тухай асуудлыг олонтаа тэмдэглэсэн билээ. Мао Цзе-дун 1937 онд “Практикийн тухай”, “Зөрчлийн тухай” гэсэн философийн алдарт хоёр зохиол бичжээ.


170 1937 оны 7 дугаар сард Хятадад Японыг эсэргүүцсэн дайн дэгдсэн билээ. Мао Цзе-дун , Японыг эсэргүүцсэн дайныг нам, бүх хүчээр удирдаж, түүнд ялалт хийх хэрэгтэй гэж үзэхийн хамт энэ ялалтыг ард түмний ялалт болгохын тул, нэгдсэн фронтод пролетари нарын биеэ дааж тусгаар ажиллах тухай Ленинч- Сталинч зарчмыг хатуу баримтлан, дэвшилт хүчнийг өрнүүлэн, завсрын хүчнийг байлдан авч, мунхаг харгис хүчнийг ганцаардуулах хэрэгтэ йгэж үзсэн байна. Үүнд Мао Цзе-дун, дайсны ар талд партизаны тусгаар биеэ даасан дайныг өрнүүлэх тухай, Японыг эсэргүүцсэн зэвсэгт хүчнийг өргөтгөх тухай, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн ардчилсан баз байгуулах тухай, энэ базад Коммунист намаар удирдуулан түрэмгийллийг эсэргүүцэн ардчилсан ангиудыг нэгтгэсэн аордын засгийг байгуулах тухай, түрээсийн төлбөр, зээллэгийн хувийг хорогдуулах тухай бодлогыг боловсруулжээ. Энэ бүхэн нь японыг эсэргүүцсэн олон жилийн дайнд төгс ялалт хийхэд өргөн олон түмнийг дайчилсан юм. Ингээд, мао Цзе-дуны үзэл санаа бол намын баримтлах шугам болжээ. Намын энэ зөв шугамыг хамгаалан, биелүүлэхийн тул Мао Цзе-дун, намын дотор Чэнь Шао-юйн ажиллагаагаар илэрсэн баруун оппортунизмыг эрс шийдвэртэй буруушааж, цаг тухайд нь устгасан юм. 1937 оны 8 дугаар сараас 1938 он хүртэл Мао Цзе-дун Японыг эсэргүүцсэн дайны тухай асуудлын талаар: “Шанхай, Тайваны уналтын дараа Японы түрэмгийлэн эзлэгчдийг эсэргүүцсэн дайны байдал ба түүнээс үүсэн гарах зорилт”, “Японы эзлэн түрэмгийлэгчлийг эсэргүүцсэн партизаны дайны стратегийн асуудал”, “Унжрах дайны тухай”, “Нэгдсэн фронтод тусгаар биеэ дааж ажиллах тухай асуудал”, “Дайн ба стратегийн асуудал” гэх зэрэг зохиол бичжээ. 1938 оны дараа Мао Цзе-дун, нам ба ард түмнийг удирдаж, Японы түрэмгийлэгчид болоод Чан Кай-шийн харгис бүлгийн довтолгооныг бут ниргэсэн юм. Коммунистуудын эсрэг компанийг эсэргүүцсэн тэмцэлд Мао Цзе-дун тактикийн тухай зохиолоороо, Японыг эсэргүүцсэн үндсэний нэгдмэл фронтын тэмцлийг хослон нягтруулах тухай марксист – ленинист зарчмыг бүх хүчээр тайлбарлахыг хамт нэгдсэн фронтын тэмцлийн “Суурьтай, ашигтай хир хэмжээтэй байх” зарчмыг хэрэглэх нь чухал гэж тодорхойлжээ. 1939 оны 9 дүгээр сард Мао Цзе-дун “Зөвлөлт Холбоот Улс ба бүх хүн төрөлхтний эрх ашгийн нэгдмэл байдал” гэсэн өгүүлэл бичжээ. Энэ өгүүлэл бол Хятад ба Зөвлөлтийн ард түмний мөнхийн найрамдал, холбоо,и харилцан туслалцааны нэг чухал дурсгал мөн. 1940 оны 1 дүгээр сард, Хятадын хувьсгалын асуудлын талаар Мао Цзе-дуний “Шинэ ардчиллын тухай” гэсэн нэрт зохиол нийтлэгджээ. Хятадад Японыг эсэргүүцсэн дайны ялалт, Хятадын ард түмний ялалтад бэлтгэхийн тул 1941 оноос эхлэн Мао Цзе-дун, намын ажилд эмх цэгцтэй стиль нэьтрүүлэхийн төлөө хөдөлгөөнийг намын дотор өрнүүлж, бүх чөлөөлөгдсөн районы ард иргэдийн дунд үйлдвэрлэлийн өргөн хөдөлгөөн дэлгэрүүлжээ. Ажлын эмх цэгцтэй стилийн төлөө хөдөлгөөний зорилго бол боловсон хүчний жижиг хөрөнгөтний хоосон үзэл суртлыг ялж туулах зорилгоор марксист-ленинист материализмын үндсэн үзэл санааг сурталчлах болоод боловсон хүчний явцуу үзэл суртлыг


171 давж туулах зорилгоор коммунист намын тухай Ленин-Сталины зохион байгуулалтын үндсэн зарчмыг сурталчлахад оршино. Эдгээрийг шүүмжлэл өөрийн шүүмжлэлийг өргөн өрнүүлэх замаар гүцэтгэнэ.щ гэж мао Цзе-дун “Намын ажлын зөв стилийн төлөө” гэх мэтийн нилээд зохиолдоо заасан байна. Ажлын эмх цэгцтэй стилийн төлөө энэ хөдөлгөөн бол намын гадаад байдлыг үндсээр нь өөрчлөхийн хамт, марксист-ленинист үзлийн үндэс дээр бүх намыг хэзээ хэзээнээс илүү нэгтгэх бололцоог өгчээ. 1953 оны 3 дугаар сард, намын Төв Намын Төв Хороо, Мао Цзе-дунг төв Хорооны дарга, Төв Хорооны улс төрийн товчооны даргаар сонгожээ. 1945 оны 4 дүгээр сард Янь-аньд Намын бүх хятадын 7 дугаар их хурал хуралдаж, Мао Цзе-дун улс төрийн тайлан илтгэл тавьж, ялалтын төлөө тус орон даяар бүх нам болоод ард түмнийг нягтруулах шугамыг тодорхойлжээ. Чан Кай-шийг америкийн империализм дэмжиж, коммунистуудыг эсэргүүцсэн бодлого явуулж байгааг Мао Цзе-дун, тэмдэглээд, америкийн империализмын түрэмгийллийг эсэргүүцэхэд бэлхэн байхыг бүх намд уриалжээ. 7 дугаар их хурал, өөрийн шалгарсан жолоодогчид чин сэтгэлийн итгэл хайрыг санал нэгтэй илэрхийлээд, Мао Цзе-дун тэргүүтэй шинэ Төв хороог сонгогджээ. Намын Төв Хорооны анхдугаар бүгд хурлаас Мао Цзе-дун Төв Хорооны дарга, Төв Хорооны улс төрийн товчооны даргаар сонгогдсон юм. 1945 оны 8 дугаар сард Зөвлөлт Холбоот Улс Японд дайн зарлаад Зөвлөлтийн арми зүүн хойт Хятадад японы түрэмгийлэгчдийн Квантуны армийг түргэн байлдаанаар устгасан юм. Зөвлөлтийн армитай хамтран байлдаж, өргөн сөрөг давшилт хийх тушаалыг Мао Цзе-дун ардын төлөөлөгч армид өгсөн юм. Японы империализм бууж өгөхөд Хятадад тэдний эзэлж байсан олон том хотыг ардын чөлөөлөгч арми бүсэлжээ. Гэвч Чан Кай-шийн гоминданыхан, америкийн империализмын заавраар ажиллаж эхлэхдэ, Японыг эсэргүүцсэн дайнд Хятадын ард түмний олсон ололтыг булаан сүйтгэж, тус орон даяар хувьсгалын эсрэг том дайн дэгдээх бэлтгэлийг хийжээ. Намын Төв Хороо болоод Мао Цзе-дун, бүх Хятад орны ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлж, тус оронд энх тайван, ардчилал, нягтралын бодлого явуулсан юм. Энэ чухал үед 8 дугаар сарын 28-нд Мао Цзе-дун гоминданыхантай хэлэлцээ хийхийн тул Чунцинд биеэр очоод 10 дугаар сарын 11-нд Яньанньд буцаж ирсэн байжээ. Энэ хэлэлцээ болоод бас 1946 оны хавар, зун Хятадын коммунист нам ба гоминданыхны хооронд хийсэн хэлэлцээр нь “энх тайвны”тухай чан Кай –шийн хуурамч явдлыг бүрэн илрүүлж, үнэнч шударга явдал бол Чан Кай-шийн талд огт биш, харин Коммунист Намын талд байгааг тус орны ард түмэнд үзүүлсэн юм. Гоминданы харгис бүлгийнхэн америкийн империализмын заавраар 1946 оны 7 дугаар сард чөлөөлөгдсөн районы ард түмний эсрэг нийтээр лут том давшилт хийв. Мао Цзе-дун, энэ үед Чан Кай-шийг ардын чөлөөлөгч арми, бут цохих тухай стратегийн нилээд шугамыг боловсруулсны дүнд Ардын чөлөөлөгч арми энэ байлдаанд дайсныг үй олноор тасралтгүй устгаж, эзлэн түрэмгийлэгчдээс олзлон авсан зүйлээр зэвсгээ нөхөн сэлбэсэн билээ.


172 Чан Кай-шийн дээрэмчин цэргүүд, хилийн районы Шэньси-Ганьсу-Нинсяг эсэргүүцэн том давшилт хийж Яньанийг эзлэн аваад байхад Мао Цзе-дун, Умарт Шэнсид байж, эрх чөлөөний дайныг орон даяар удирдаж байжээ. Ардын чөлөөлөгч арми 1947 оны 7 дугаар сараас эхлэн хориглон хамгаалах байлдаанаас давших байлдаанд орсон учир Чан Кай-ши давшилтаасаа хориглолтын байдалд орсон юм. Мао Цзе-дун мөн оны 12 дугаар сард Хятадын Коммунист Намын Төв Хороонд болсон зөвлөлгөөнд “одоогийн байдал ба манай зорилтын тухай” хийсэн илтгэлдээ, “Энэ бол түүхэн эргэлтийн үе юм. Энэ бол хувьсгалын эсэргүү гоминданы 20 гаруй жилийн ноёрхол нь хөгжлөөсөө сөнөлтөд орсон эргэлтийн үе мөн. Энэ бол Хятадын дотор 100 гаруй жил оршиж байсан империалист ноёрхол нь хөгжлөөсөө сөнөлтөд орсон эргэлтийн үе юм” гэж хэлжээ. Мао Цзе –дун, намын байлдааны стратегийн тухай, газар тариалангийн реформ, стилийг эмх журамтай болгохын төлөө хөдөлгөөний бодлогын тухай, эдийн засгийн тухай, хувьсгалт фронтын тухай зэрэг чухал асуудлыг гүнзгий шинжлээд, хөрөнгөтний сэхээтнүүдийн “Гуравдугаар зам” гэдгийг баларч унасан гэж хэлсэн билээ. Намын Төв Хороо ба Мао Цзе –дун, 1948 оны хавар, зун Хэбэй мужийн Шицзячжуаны ойролцоо шилжиж очжээ. Ардын чөлөөлөгч Арми, дайсны “хориглолтын чухал газар” болж байсан нилээд хотыг Мао Цзе-дунгийн цэргийн гайхамшигт удирдлагын дор явж аваад, 1948 оны 9 дүгээр сараас 1949 оны 1 дүгээр сар хүртэл болсон Бээжин-Таньцзиний тулалдаан, Хуайхайн байлдаан, Ляонин-Шэньяны тулалдаанд Чан Кай-шийн гол хүчийг устгасан билээ. Намын Төв Хорооны 1949 оны 3 дугаар сард хуралдсан 2 дугаар бүгд хурал дээр Мао Цзе-дун хэлэхдээ, намын ажлын гол төв нь 20 гаруй жилийн турш тосгонд хийж байсан байдлыг өөрчлөхийн тулд хувьсгал ялсны дараа ажлын гол төвийг хотод шилжүүлбэл зхино гэжээ. Үүнд Мао Цзе-дун, ажилчин ангийг түшиж, хотыг захирч сурах зорилтыг тавьжээ. Мао Цзе-дун, хувьсгал ялсны дараа тус орны нийгэм, эдийн засгийн янз бүрийн байгуулалтыг шинжлээд, улсын аж ахуйн социалист шинж чанар бүхий сектор бол улс ардын аж ахуйг удирдагч мөн гэж заахын хамт, нийгэм эдийн засгийн янз бүрийн байгуулалтын талаар намын баримталж явбал зохих тодорхой бодлогыг дурдаж, социаоист нийгэмд Хятад орны шилжин орох зарчмыг заасан юм. Төв Хорооны 2 дугаар бүгд хурлын дараа Төв Хороо ба Мао Цзе–дун Бээжинд шилжиж ажиллажээ. Мао Цзе-дун, Чжу Дэ хоёр, улс орныхоо чөлөөлөгдөөгүй байгаа бүх давшилтаа үргэлжлэн хийх тушаалыг ардын чөлөөлөгч Армид 1949 оны 4 дүгээр сард гаргажээ. Нанжин хотыг түргэн чөлөөлсөн явдал, Хувьсгалын эсэргүү Чан Кай-шийн ноёрхлын унасныг албан ёсоор тунхаглажээ. Мао Цзе-дун ба түүний дотно нөхөд, Хятадын ард түмнийг удирдан, 20 гаруй жилийн тэмцлийн хүнд цагийг туулж Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа ардчилал, социализмын дэлхий дахины хүчирхэг лагерийн дэмжлэгээр Хятад орныг чөлөөлөөд, хятад орныг боолчлох гэсэн америкийн империализмын хорт бодлогыг бут ниргэсэн билээ.


173 Мао Цзе-дун, хятадын Коммунист Намын 28 жилийн ойд зориулан 1949 оны 7 дугаар сард нийтэлсэн “Ардын ардчиллын диктатурын тухай” өгүүлэлдээ, Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол шинж чанараараа ажилчин ангийн удирдаж байгаа, ажилчин тариачин хоёрын холбоонд үндэслэж байгаа, ардын ардчиллын диктатури мөн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гадаадын бодлого бол СССР ба Ардын ардчилсан орнуудтай нягт холбоотой явах бодлого мөн гэж тэмдэглэжээ. 1949 оны 9 дүгээр сард Хятадын ардын улс төрийн зөвлөлдөөний зөвлөлийн анхдугаар чуулганыг нээжээ. Тус чуулган, Мао Цзе-дунгийн удирдлагаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын зохион байгуулалтын тухай хууль “ерөнхий программыг” батлаад Мао Цзе-дунг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын даргаар сонгосон юм. Мао Цзе-дун, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан явдлыг 10 дугаар сарын 1- нд, Бээжин хотын Тяньан мынь гэдэг асар дээрээс өөрийн олны ард түмэнл болоод дэлхий дахинд тунхагласан билээ. Ардын чөлөөлөгч Армийг зохион байгуулагч Мао Цзе-дунг Ардын Төв Засгийн Газрын зөвлөлийн анхдугаар чуулганаас Ардын Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн даргаар томилжээ. Мөн оны 12 дугаар сард Мао Цзе-дун Москвад очиж дэлхий дахиныхөдөлмөрчин ард түмний их жолоодогч багш Сталинтай уулзаж, 70 насны нь ойгоор тохиолдуулан баяр хүргэжээ. Тийнхүү түүхэн их ач холбогдолтой уулзалт болсон нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, СССР хоёр улсын ард түмний хооронд мөнх найрамдал тогтож нягтарсан явдал болжээ. 1950 оны 2 дугаар сарын 14-нд Сталин Мао Цзе-дун хоёр байлцаж Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба СССР-ийн найрамдал, холбоо,харилцан туслалцах тухай гэрээ байгуулжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, байгуулагдсанаасаа хойш хэдхэн сарын дотор Намын Төв Хороо ба Мао Цзе-дунгийн зөв удирдлагаар улс орныхоо санхүү-эдийн засгийг нэг захиргаа нэг удирдлагатай болгож, улмаар санхүүгийн орлого зарлагыг баланстай болгоод мөнгөний ханшийн бууралтыг зогсоож, барааны тогтвортой болгожээ. Мао Цзе-Дун, 1950 оны 6 дугаар сард хуралдсан Хятадын Коммунист Намын Төв Хорооны 3 дугаар бүгд хуралд “улс орныхоо санхүү-эдийн засгийн байдлыг үндээр нь сайжруулахын төлөө тэмцлийн тухай” илтгэл хийхдээ,ийнхүү сайжруулах явдал бол эдийн засгийг төлөвлөгөөтэй байгуулахын чухал нөхцөл мөн гэж хэлжээ. Мао Цзе-дунгийн тавьсан энэ зорилтыг Хятадын ард түмэн 3 жилийн дотмор биелүүллээ. Тэр зорилтыг биелүүлсэн явдал бол Зөвлөлт Холбоот Улсын тусламжтай салшгүй холбоотой билээ. Мао Цзе-дунгийн заасан ёсоор нийгэм ардчиллын өөрчлөлтийн өдий төдий арга хэмжээг 1950 оноос эхлэн улс даяар биелүүлсэн бөгөөд тэдгээрийн дотроос чухал нь: газар тариалангийн реформ, хуьсгалын эсэргүү нарыг дарах хөдөлгөөн, сэхээтний үзэл суртлыг өөрчлөх хөдөлгөөн,улсын албан газруудад хээл хахуул авах, бүрэлгэн шамшигдуулах, хүнд суртал гаргах явдлыг эсэргүүцэх хөдөлгөөн, бас нийгмийн дотор улсын хөрөнгийг бүрэлгэхэд чиглэсэн капиталистуудын гэмт муухай явдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн мөн.


174 Америкийн империализмын түрэмгий цэргүүд, умарт Солонгост цөмрөн халдаад, Зүүн Хойт Хятадын хилд ойртож байх үес Мао Цзе-дунгийн хүмүүжүүлсэн эх оронч үзэл, интернационализмын үзэл төгс Хятадын ард түмэн, америкийн түрэмгийллийг няцааж, солонгост тусламж үзүүлэхийн төлөө хөдөлгөөнийг 1950 оны өвөл өрнүүлэн, Хятадын ардын сайн дурынхны ангийг зохион байгуулж, түрэмгийлэгчдийг цохихоор Солонгост явуулж байсан билээ. Хятад орны эдийн засгийг сэргээх ажлыг биелүүлээд байгаа одо үес Мао Цзе-дун, Хятадын ард түмнийг манлайлан Хятад орныг хөдөө аж ахуйн хоцорсон орноос хүнд үйлдвэрийн орон болгож, улмаар социализмд дэвшүүлэхийн үүднээс эдийн засаг, соёлын өргөн байгуулалтын анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх ажлыг 1953 оноос өрнүүлж байна. Үнэн сонин. 1953.12.27. Ням №304 (5594). 2, 3-р нүүрт Шинэ хятад улс дахь усны барилгын ажил Хятадын өргөн уудам нутгийн дундуур жсан энергийн баялаг сан бүхий олон гол мөрөн урсдаг боловч хуучин Хятад оронд ард түмний энх амьдралын төлөө ашиглагдах байтугай харин ч ард олныг аймшигт үер зэрэг хөнөөлөөрөө хохируулан сүйтгэдэг байжээ. Зөвхөн ардын засгийн жилүүдэд усны байнгын аюул хөнөөлийг арилган, түүний энерги хүчийг ард түмний энх айван амьдралын төлөө ашиглах их ажил хийж байна.Энэ ажил Хятадад амжилт олжээ. Ардын засаг байгуулагдсанаас хойших 3 жилд бүгд 42000 километр гаруй урт усны хашилт засан сэлбэжээ. Хуанхэ, Ихэ, Шухэ, Юндэнхэ зэрэг мөрөн голын сав газарт усны үерээс хамгаалах их барилга баригдаж байна.Түүнээс гадна тариалангийн талбайг услах, гол мөрний усан замыг сайжруулан, хөдөөгийн гидро цахилгаан станцуудыг байгуулах ажил өрнөж байна. Жишээ нь сүүлийн гурван жилийн турш энэ далайцтай ажилд нийт 20 сая орчим хүн оролцож, 2 миллиард 320 гаруй сая кубометр шорооны ажил хийсэн нь Панамын суваг байгуулахад хийсэн шорооны ажлаас 13 дахин, суэцийн сувгийнхаас 32 дахин илүү их юм. Тэрчлэн цардах, чулуун бэхлэлтийн их ажил хийж байна. Хуайхэ мөрөн бол 1100 километр гаруй урт мөрөн юм.Энэ мөрний сав нь 60 сая хүн ам бүхий 220 мянган хавтгай дөрвөлжин километр газар бөгөөд тэнд 11 сая га тариалангийн талбайтай юм. Эрт цагаас эхлэн Хуайхэ мөрөн үерлэж, саваа байн байн эвдэж, эрэг орчмын районыг үлэмжхэн сүйтгэж байжээ.Энэ мөрөн, 2500 жилд өөрийн урсгалын чигийг 7 удаа өөрчилсөн бөгөөд (дундыг баримтлавал) ус нь 10 жилд 4 удаа эргээ хальж, их аюул хөнөөл учруулж байжээ. Энэ аюулыг арилгаж, мөрний усыг ойр орчмын тариалангийн талбайг услахад ашиглах хийгээд голын өөд уруу 2000-гаад километрийн турш усан онгоц явах замыг сайжруулахын төлөөний их ажил нөхөр Мао Цзе-дунгийн санаачлагаар 1050 оны өвөл эхэлсэн билээ.


175 Энэ мөрний орчмын хөдөө аж ахуй ба үйлдвэрийн хэрэгцээг хангах олон тооны гидро цахилгаан станц байгуулах ажлыг 1955 онд дуусгахаар хийж байна.1952 оны хавар цагт тус мөрний эргээсээ хальсан усыг зохистой ашиглахын тул усны 3 том сан 10 миллиард кубометр усан багтаамжтай усан хамгаалалтын 15 сан бии болгож, барьж, 2100 километрийн урт усны хашилт босгож, түүний хориод салааны лаг шороог цэвэрлэжээ. Мөн хаврын үерийн усыг татах ба тариалангийн талбайг услахын тулд Цзяньсу мужийн хойт хэсэгт 170-аад километр урт услах суваг байгуулж байна. Энэ ажлыг дуусгаснаар тэндхийн тариалангийн талбайн услалтын хэмжээ 1 миллиард 700 мянган га болж нэмэгдэх юм. Шаньдун ба Цзяньсу муж дахь Ихэ, Шухэ гол өөрийн үерээр 1 сая гаруй га тариалангийн талбайг сүйтгэдэг ажээ.Үүнийг зогсоохын тул 1949-51 онд Ихэ голын доод хэсэгт 183 километр, Шухэ гол дээр 69 километр усны сав байгуулсан байна. Хятадын хамгийн том мөрөн Хөх мөрний дунд хэсэг Хубэй мужид усны үерийн аюулаас хамгаалах их барилгыг 1952 онд 300 гаруй мянган хүний оролцоотойгоор 5 өдөрт барьжээ. Хөх мөрний дунд хэсэгт 3 сая хүн амтай 530 мянган га газрыг үргэлж тохиолддог үерийн аюулаас хамгаалахын тул Цзин Цзяны 921 хавтгай дөрвөлжин километр талбайтай усан хамгаалалтын сав,1054 ба 330 метр урт хоёр том далан барьжээ. Бас Бээжингийн дэргэдүүр урсдаг догшин ширүүн урсгалт Юндэнхэ го жил бүр үерлэхдээ нийслэл хотод ба Бээжин-Тяньцзиний төмөр зам,ойр орчмын тосгодыг ихээхэн хэлмэгдүүлж,үлэмж хохирол учруулдаг байжээ. Энэ аюулыг арилгахын тулд 1951 онд энэ голын усны урсгалыг зохистой болгон чадах (Хятадад хамгийн том) Гуантиний усны сан байгуулах ажилд оржээ.Энэ их барилга барилга баригдсаны дараагаар Бээжин, Тяньцзиний үйлдвэрийн газруудыг цахилгаан ба усны хүчээр хангаж чадахаас гадна, тариалангийн өргөн уудам талбайг услах болоцоотой болно. Усны барилгын ийм ажил Хойт Хятадын Дацинхэ, Чаобайхэ, Зүүн хойт хятадын Ляохэ, Өмнөд Хятадын Чжу Цзян гол дээр өрнөж байна. Эдгээрийн хамт услалтын сувгийн их барилга барьж байгаа бөгөөд 358 тооны услалтын том систем барьж дуусжээ.Зөвхөн Хуанхэ голын доод хэсэгт 1952 онд баригдаж эхэлсэн Хуанхэ-Вэйхэгийн услалтын систем нь одоо 46000 га газрыг услахад хүрэлцээтэй болсны зэрэгцээгээр Вэйхэ голд дутагдах усыг хангах ба үүгээрээ Тяньцзин-Сянсяны 900 километр урт усан замыг сайжруулж байна. Сүүлийн жилүүдэд шинэ Хятадад усны барилгын бусад ажил өргөн олны санаачлага ба хүчээр ихээхэн хөгжив. Одоо их бага услалтын маш олон далан суваг сэргээн босгогдсон ба баригдаад байна. Түүнчлэн 1 сая гаруй худаг ухжээ. Энэ бүхэн нв услалтын талбайг өргөжүүлэх, ган гачгийг эсэргүүцэх, хөдөө аж ахуйн ашгийг нэмэгдүүлэх, ард түмний жаргалтай боловсон амьдралыг хангахад асар их ач холбогдолтой юм.Коммунист Нам ба мэргэн жолоодогч Мао Цзе-дунгийн жолоодлогоор хятадын ард түмэн, түүний ажилчин анги улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх үйлст гялалзсан алхам хийж байгаа нь усны их барилгын энэ ажилд тод харагдаж байна. Энэ амжилтын эх булаг нь Хятадын ард түмэн өөрийнхөө эх орон Коммунист нам, ардын засагт хязгааргүй үнэнч хайртайд оршино. Зөвхөн Хуайхэ дээрх барилгын анхны жилийн ажилд 24600 гаруй, Цзинцяны барилга дээр 12000 гаруй хөдөлмөрийн онцчууд


176 тодорсон явдал үүний тод баталгаа юм. Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй их тусламж нь тэдний идэвх зоригийг өрнүүлж, хамгийн хүнд бэрхшээлтэй газарт Зөвлөлийн мэргэжилтэн нар ба Зөвлөлтийн тэргүүний техник ажиллаж, агуу тусламж үзүүлж байна. 1953 онд шинэ Хятад анхдугаар таван жилийн төлөвлөгөөний анхын жилийн программт их ажилд орсон нь Хятадын ард түмний өмнө шинэ сайхан төлөлв нээгдэж, тэдний олон зуун жилээр хүссэн хүнд аж үйлдвэржүүлэлийн агуу их ажил эхэлжээ. Үүнд ялангуяа усны барилгын ажил дээр шинэ бөгөөд ауу их цогт хөдөлмөрийг улам бүр өрнүүлсээр байна. Р.Гүрбазар Үнэн сонин. 1953.12.27. Ням №304 (5594). 4-р нүүрт Мао Цзе-дунгийн 60 насны ойг тэмдэглэсэн нь М.А.Х.Намын Улаанбаатар хотын хорооны дэргэдэх марксизм-лениннизмийн оройн Университетийн захиргаанаас эрхлэн Мао Цзе-дунгийн 60 насны ойд зориулсан онолын бага хурлыг И.В.Сталины нэрэмжит Улсын нийтийн номын санд хийжээ. Тус хурал дээр “Мао Цзе-дуний үйл ажиллагааны тухай”, Мао Цзе-дунгийн “Ардын ардчиллын диктатурын тухай” гэсэн зохиолын тухай марксизм–ленинизмийн оройн Университетийн 3 дугаар курсийн сонсогч нөхөр Д.Пүрэв, Г.Жамсранжав нар илтгэв. Нөхөр Д.Пүрэв, илтгэлийнхээ дотор Мао Цзе-дунгийн үйл ажиллагааг Хятадын алдарт коммунист намын түүхтэй холбож тодорхой харуулав. Нөхөр Г.Жамсранжав илтгэлдээ, Мао Цзе-дунгийн “Ардын ардчиллын диктатурын тухай” гэсэн зохиолд Хятадын түүхэн нөхцөл байдалд хувьсгал хэрхэн ялах ба ялсны дараагаар хятадын коммунист намын явуулах стратеги, тактикийн асуудлыг төлөвлөн боловсруулж, ялангуяа ардын ардчиллын диктатурын шинж чанар, түүний гүйцэтгэх үүргүүдийг заасныг тодорхой гаргав. Нөхөр Мао Цзе-дуний үйл ажиллагааг хятадын коммунист нам ба дэлхий дахины ажилчны хувьсгалт хөдөлгөөнтэй нягт холбохгүй, пролетарийн диктатурын тухай асуудлыг догматик ёсоор авч үзэх хандлага илтгэгч нар, үг хэлсэн зарим хүмүүст байгаа нөхөр Балдандорж, Сүрмаажав, Б.Жамбалдорж, Пэрлээ нарын зэрэг хүмүүс тодорхой шүүмж хэлэв. Маршал Чойбалсангийн нэрэмжит Улсын их сургуулийн марксизмын кафедраас эрхлэн хийлгэсэн Мао Цзе-дунгийн 60 насны ойд зориулсан онолын бага хуралд “Мао Цзе дуний үйл амьдрал ба ажиллагааны тухай” Марксизмын кафедрын багш Юмжав, Мао Цзедунгийн “Практикийн холбогдол” гэдэг зохиолын тухай дэд эрдэмтэн Лодон, “Хятадын ард түмний их амжилтын” тухай түүхийн кафедрын багш Баатар нар илтгэжээ. Аймаг хотуудад албан үйлдвэрийн газар, олон нийтийн байгууллагад Мао Цзе-дунгийн 60 насны ойг тохиолдуулан илтгэл, лекц, яриа хийжээ. Эдгээрт олон мянган хүн оролцсон байна. Нийслэлийн нам, улс орон нийтийн байгууллага үйлдвэр, сургууль зэрэг олон газарт Мао Цзе-дунгйн тухай лекц, онолын хурал явагджээ. Нийслэлийн 40 гаруй газрын 7000


177 гаруй хүнд “Мао Цзе-дуний бага нас”, “Мао Цзе-дун”, “Мао Цзе-дуний үйл амьдралын тухай” лекц уншжээ. Нийслэлийн намын байгууллагын ухуулагч нар Мао Цзе-дунгийн үйл амьдралын тухай хороо, хорьдын 60 газар 11 мянга гаруй хүнд яриа хийжээ. Нийслэлийн радиогоор Мао Цзе-дунгийн 60 насны ой, “Хятадын их ард түмний жолоодогч Мао Цзе-дун “ гэсэн лекц “Хятадын ард түмний их жолоодогч”, “Хятадын ард түмний ба бүх дэвшилт хүн төрөлхтний ашиг тусын төлөө” гэсэн өгүүлэл, Мао Цзе-дунгийн тухай хөгжмийн зохиолын нэвтрүүлэг явуулав. Үнэн сонин. 1953.12.30. Лхагва №306 (5596). 4-р нүүрт -оОо- “Үнэн” сонин. 1954 он (1954 оны 1-12 сарын дугаарууд) Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Хайрт Нөхдөд Миний төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд Та бүхэнд гүнээ баярлав. Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагын дор Монголын ард түмэн социализмын замд цаашдын их амжилт олохыг ерөөе.


178 МАО ЦЗЕ-ДУН Бээжин хот, 1954 он нэгдүгээр сарын 4 Үнэн сонин. 1954.01.08. Баасан. №6 (5603) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХАЙРТ НӨХӨР ЦЭДЭНБАЛД Миний төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн угаас Танд баярлалаа. МАО ЦЗЕ-ДУН Бээжин хот, 1954 он нэгдүгээр сарын 4 Үнэн сонин. 1954.01.08. Баасан. №6 (5603) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗРЫН ХАЙРТ НӨХДӨД Миний төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд чин сэтгэлийн угаас Та бүхэнд баярлалаа. МАО ЦЗЕ-ДУН Бээжин хот, 1954 он нэгдүгээр сарын 4 Үнэн сонин. 1954.01.08. Баасан. №6 (5603) 1-р нүүрт. МАО ЦЗЕ-ДУН, УЛААНБААТАР ХОТЫН ХӨДӨЛМӨРЧДӨД ХАРИУ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ Нөхөр Мао Цзе-Дунгийн төрсний 60 насны ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хөдөлмөрчид чин сэтгэлийнхээ баяр талархлыг илэрхийлэн нөхөр Мао Цзе-Дунд дурсгалын зүйл бэлэглэж, Хятадын их ард түмэн ба бүх дэвшилт хүн төрөлхтний ашиг тусад урт удаан наслахыг ерөөсөн юм. Нөхөр Мао Цзе-Дун, энэ дурсгалын зүйлийг хүлээн аваад, Улаанбаатар хотын хөдөлмөрчдөд чин сэтгэлийн баяр хүргэж, өөрийн эх орон, өлгий нийслэлээ цаашид хөгжүүлэх үйл хэрэгт их амжилт олохыг хүсч, хариу ирүүлжээ. Үнэн сонин. 1954.01.08. Баасан. №6 (5603) 1-р нүүрт. ХЯТАД УЛСАД ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ОЛНООР БЭЛТГЭН ГАРГАЖ БАЙНА Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дээд боловсролын мэргэжилтэй боловсон хүчин маш их шаардагдаж байгааг харгалзан дээд боловсролын сургуулийг юуны урьд олшруулах, төрөл бүрийн мэргэжлийн үндэсний боловсон хүчнийг бэлтгэхийг 5 жилийн төлөвлөгөөнд гол болгон заажээ.


179 Үүнд 5 жилийн төлөвлөгөөний нэгдүгээр жил-1953 онд Хятадад металлургийн машины, нефтийн ба хөдөө аж ахуйн дээд боловсролын сургуулиуд шинээр байгуулагдсан юм байна. Энэ дээд боловсролын сургуулиудад Хятадын ажилчин, тариачны шилдэг залуучууд суралцаж байна. Бээжинд ган төмрийн институт 1953 онд байгуулагдсан бөгөөд эдгээрт нь нефтийн үйлдвэр ба хар металлургийн үйлдвэрт мэргэжилтэй боловсон хүчнүүдийг төрүүлж гаргана. Мөн 1953 онд Хятадад машины үйлдвэрийн институт, энергийн үйлдвэрийн институт, барилгын, төмөр зам, гол мөрний тээврийн институт зэрэг олон сургууль байгуулав. Эдгээр дээд сургууль нь Хятадын үйлдвэрийн газарт шинэ мэргэжилтнийг хангаж өгнө. Хятадад сурган хүмүүжүүлэх дээд сургуулийг олноор байгуулж байгаа ба энэ нь Зөвлөлтийн сургуулиудын тэргүүний заах арга туршлагыг эзэмшсэн үндэсний заах аргын туршлагатай боловсон хүчнийг төрүүлэх зорилготой юм. Одоо бүх Хятадын хэмжээгээр сурган хүмүүжүүлэх дээд сургууль 31 байна. Оюутнуудын тоо нь хуучин Хятадын оюутны тооноос нэг дахин нэмэгджээ. 1953 онд Хятадад сурган хүмүүжүүлэх институт долоог нэмж байгуулав. 1953 онд бас 9 их сургуулийг өөрчилж шинэ хэлбэртэй болгов. Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөт их ажилд, ялангуяа үйлдвэр дээр тусгай мэргэжлийн боловсон хүчин их шаардагдаж байгаа бөгөөд 1953 онд Хятад улсын хэмжээгээр дээд боловсролын сургуулиудаас 41 мянга гаруй мэргэжлийн боловсон хүчин төгсжээ. Энэ нь үйлдвэр, хөдөө аж ахуй дээр шинэ хүчнээр дутагдаж байсан бэрхшээлийг үндсэнд нь арилгав. Одоо Хятадын дээд боловсролын сургууль ба ялангуяа улс төрийн сургуулиудаар ажилчин, тариачин залуучууд сурах нь маш их болж байна. 1953 онд улсын хэмжээгээр бүх их сургуульд 71 мянга гаруй оюутан нэмж элссэнээс 40 хувь нь ажилчин, тариачин гаралтай, 37 хувь нь нам, эвлэлийн гишүүд байна. 1953 онд 3890 гаруй дээд мэргэжлийн багш нар сургуулиа төгсөж гарсан байна. Ингэж Хятад улс, үндэсний дээд мэргэжилтнийг төрүүлэх талаар их анхаарч байна. Ч.Далай Бээжингийн их сургуулийн оюутан Үнэн сонин. 1954.03.09. Мягмар. №57 (5654) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС БА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХООРОНД БАРАА НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА БНМАУ ба БНХАУ-ын 1954 онд харилцан бараа нийлүүлэх тухай Протоколд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зуралцсан бөгөөд энэ протоколоор харилцан нийлүүлэх бараа нь 1953 оныхтой зэрэгцүүлбэл нэмэгдсэн байна. Протоколд БНМАУ-ын талаас Худалдааны Яамны сайд н.Баатар, БНХАУ-ын талаас Гадаад Худалдааны Яамны сайдын орлогч Ли-Чже-Жень нар зурлаа.


180 Энэ Протоколын ёсоор БНМАУ нь БНХАУ-д адуу, ангийн үс ба мал аж ахуйн бусад үйлдэхүүнийг нийлүүлэх ба БНХАУ нь БНХАУ-д торгон нэхмэл, арьс ширний үйлдэхүүн, хатаасан ба шинэ жимс, бусад барааг нийлүүлнэ. Протоколд гарын үсэг зурахад БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч н.Лувсан, Гадаад Яамны сайдын орлогч н.Ядамжав, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд н.Очирбат болон Гадаад Явдлын Яам ба худалдааны Яамны хариуцлагатан нар, түүнчлэн БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдыг түр хамаарагч Чен-Ин ба БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн бүх бүрэлдэхүүн байлцлаа. Үнэн сонин. 1954.04.08. Пүрэв. №83 (5680) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ю.ЦЭДЭНБАЛ, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮН ЛИ ЧЖЕ-ЖЕНЬ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Ли Чже-жень-ийг хүлээн авч, түүнтэй ярилцав. Үнэн сонин. 1954.04.08. Пүрэв. №83 (5680) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ ЛУВСАН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайдын орлогч н.Лувсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төв Засгийн газрын худалдааны төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр БНХАУ-ын Худалдааны төлөөлөгчдийн тэргүүн Ли Чже-Жень ба түүний орлогч Бай Сянь-Инь, Монголын талаас хүлээн авалт дээр БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд н.Жаргалсайхан, БНМАУ-ын Худалдааны Яамны сайд н.Баатар, Мал Аж Ахуйн Яамны сайд н.Балжинням, Аж үйлдвэрийн яамны сайд н.Бавуудорж, Гадаад Явдлын Яамны сайдын орлогч н.Ядамжав, Худалдааны Яамны сайдын орлогч н.Соль, Гадаад Худалдааны газрын дарга н.Авирмид болон Гадаад Явдлын Яамны ба Худалдааны Яамны хариуцлагатан нар байлцлаа. Мөн хүлээн авалт дээр БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайдыг түр хамаарсан Чен-Ин тэргүүтэй БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайдын яамны дипломат гишүүд байлцав. Түүнчлэн Зөвлөлт Холбоот Улсаас БНМАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Мещеряков байлцав. Хүлээн авалт нөхөрсөг дотно байдалтай өнгөрөв. Үнэн сонин. 1954.04.08. Пүрэв. №83 (5680) 1-р нүүрт.


181 ХЯТАДЫН ЗАЛУУЧУУД Хятадын коммунист намын мэргэн удирлагаар Хятадын ард түмэн, өөрийн эх орныг тэргүүний аж үйлдвэр-хөдөө аж ахуйн хүчирхэг хөгжилтэй орон болгохын төлөө шургуу хөдөлмөрлөж, гялалзсан сайхан амжилт олж байна. Энэ их ажлын тэргүүний эгнээнд Хятадын залуучууд оролцож байна. Эрх чөлөөгөө байлдан авах тэмцэлд Хятадын залуучууд гарамгайлж байсан бол одоо энх тайвны бүтээн байгуулах их үйлсэд баатарлаг хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрч хичээнгүй, шургуу тэсвэртэй Хятадын ард түмэн гуравхан жилийн хугацаанд сэргээн босголтын ажлыг бүр мөсөн хийгээд 1953 оноос төлөвлөгөөтэй ажиллаж, эдийн засгийн байгуулалтын анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхэлсэн билээ. Одоо Хятад орны үйлдвэр, тариалангийн уудам талбай, сургуулийн саруул танхимд залуучуудын оргилсон хөдөлмөрийн жишээ өдрөөс өдөрт тодрон гарсаар байна. Жишээ нь: үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөөр 5 дахинаар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн шинэ рекорд байгуулсан ажилчин Жан Го-ёо, Дарьний хотын галт тэрэгний жолооч эмэгтэй ТяньГүэй-ин зэрэг техникийг гарамгай эзэмшиж, эх орныхоо эдийн засгийн байгуулалтад их хувь нэмрээ оруулж, бүх орон даяарт алдаршсан залуучууд өдий төдий байна. Ардын сайн дурынхан бол Хятадын ард түмний “хамгийн хайрт хүмүүс” бөгөөд, интернационализмын их үзэл суртлаар төгс хүмүүжсэний жишээг үзүүлж байна. Тэдний дундаас Хуан Чжи-гуан, Ло Шень-чжао зэргийн алдарт баатар төрөн гарсан билээ. Хятадын залуучууд, агуу их эх орондоо, социализм байгуулахын тулд бүх хүч мэдлэгээ хайрлахгүй хөдөлмөрлөж, Зөвлөлтийн Лениний комсомолчуудын гайхамшигт жишээгээр тасралтгүй сурч, өөрийн ажилд туршлага болгон дэлгэрүүлж байна. Өөрийнхөө эгнээнд 6 сая гаруй гишүүнийг багтаасан Хятадын ардчилсан залуучуудын холбоо олон сая эрэгтэй эмэгтэй залуусаар өөрийгөө тойруулан нягтруулж, тэднийг хөдөлмөр, тэмцэлд намын заасан заалтаар удирдан хөтөлж, зохион байгуулж байна. Хятадын залуучууд, урагшаа итгэл төгс замнаж, энх тайван, ардчилал, социализмын төлөө тэмцэлд их ард түмнийхээ хамтаар давшиж байна. Д.Банихүү Бээжин Их сургуулийн оюутан Үнэн сонин. 1954.04.21. Лхагва. №94 (5691) 2-р нүүрт. ӨВӨР МОНГОЛЫН “ӨДРИЙН СОНИН”-Ы ХУУДСАНД Хятадын ард түмний их гэр бүлд багтаж байгаа, дарлал талхигдлыг үүрд устгаж, эрх чөлөөгөө олж авсан Өвөр Монголын ард түмэн, улс ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэх хэрэгт их амжилт олж байна.


182 Хятадын их хувьсгалын ялалтын өмнө Японы дарлалын уршгаар Азийн хамгийн хоцрогдсон орон байсан Өвөр Монгол одоо яаж хувирсныг яруу тодоор батлах олон баримт бий. Өвөр Монголын ард түмний өдөр тутам олж байгаа амжилт бүтээлийг илтгэн үзүүлэгч зүйлийн нэг бол Өвөр Монголын “Өдрийн сонин” юм. Өвөр Монголын “Өдрийн сонин” бол өөрийн орны улс ардын аж ахуйн өрнөлт, ард түмний амьдралын өсөлт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотоодын байдал, дэлхий дахины байдлыг Монгол хэл дээр нийтэлдэг сонин юм. Хятадын коммунист нам, засгийн газар, 600 сая гаруй хүн амтай эх орныхоо ард түмний эрүүл энх амьдрал, чинээлэг боловсон байдлын төлөө их анхаарч байна. Үүний ачаар Өвөр Монгол зэрэг ард түмэн ариун цэвэр, боловсон байдал сахих талаар үлэмж их ажил хийж байгааг Өвөр Монголын “Өдрийн сонин” тодорхой үзүүлж байна. Өвөр Монголын “Өдрийн сонин” 1954 оны тавдугаар сарын 19-ний дугаарт “Идээний ариун цэврийг сахия” гэсэн зааварчилсан өгүүлэл нийтэлжээ. Тэр өгүүлэлд бичихдээ : олон зүлийн өвчин... цөм хүнст идээний ариун цэвэр бус байхаас гол төлөв үүсдэг. Хүнсний зүйлийг ариун цэвэр байлгахад анхаарал тавихдаа юуны өмнө түүнийг маш цэвэр газар агуулахын хамт, түүхий буюу цэвэрлэхгүй идэх явдлаас болгоомжлох хэрэгтэй гэжээ. Түүхий мах, хүнсний ногооны зүйлд элдэв өвчний микроб элбэг байдаг тул түүнийг сайтар цэвэрлэн, сайн буцалган болгож хооллох талаар тодорхой заажээ. Монголчуудын хуучин ёсонд аяга тавгийг сайтар арилган цэвэрлэхийн оронд долоох, даавуу, заримдаа ханцуйгаар хүртэл ёс төдий арчдаг байсан бөгөөд үүнийг энэ өгүүлэлд эрс буруушаажээ. Хоол идэхээс өмнө аяга, шанага, халбага зэргийг буцалгасан усанд угаах хэрэгтэй. Зарим хүн яршгийг бодож алчуур буюу цаасаар арчсан болдог. Энэ бол туйлын бүдүүлэг арга мөн гэж тэр өгүүлэлд бичжээ. Нэн ялангуяа зуны улиралд ард түмний эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал ач холбогдолтой энэ сонинд үзүүлжээ. Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы 1954 оны тавдугаар сарын 25-ны 609 дүгээрт гаргасан зуны улиралд эрүүлийг хамгаалах ажлыг хэрхэн зохиох тухай Автономит Өвөр Монголын ардын эрүүлийг хамгаалах хөдөлгөөний комиссын зааврыг нийтэлжээ. Энэ зааварт хаврын улиралд эрүүлийг хамгаалах арга хэмжээ сайн хийсний ачаар хот хөдөөд, орон байр, соёл, үйлдвэр, олон нийтийн газруудад ариун цэврийг сайжруулах талаар их ажил хийснийг дурджээ. Тэгээд ариун цэврийн талаар зуны улиралд хийх хэдэн үндсэн зүйлийг дурдсан байна. Үүндээ: үйлдвэр, барилга хоол хүнсний ба хоршоо худалдааны газарт ариун цэврийг маш хатуу сахихыг дурдаад, үйлдвэрүүдийг удирдах газар, эрүүлийг хамгаалах байгууллага, ажилчны эвлэл, залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнаар бүрдсэн комисс байгуулж, энэ ажилд байнгын хяналт шалгалт тавих хэрэгтэй гэжээ. Ой шугуй дахь урсгал ус элдэв хорт өвс сэлтийг дайран гарч болох тул түүнийг сайтар шүүж, буцалгаж уух нь чухал гэж заасан байна.


183 Хот тосгонд бие засах газар заавал байгуулах, хог новш хаях нүх ухаж түүндээ дарж булж байх. Мах, сүү цагаан идээний зүйлийг цэвэр савт, аль болохоор гэмтээлгүй хадгалж, идэж ууж байх тухай тодорхой заажээ. Энэ зааварт бас хувцас хунараа буцалгасан халуун усаар угааж, хатаасны дараа халуун индүүгээр индүүдэж байх зэргийн хүний эрүүл мэндийг сахихад шаардагдах ойр зуурын бүх зүйлийг заасан байна. Өвөр Монголын “Өдрийн сонин”, ардын эрүүл мэндийг сахих явдалтай холбогдсон онц чухал материал олныг нийтэлдэг байна. Өвөр Монголын ард түмэн өөрийн нам, засгийн авч байгаа энэ чухал арга хэмжээг биелүүлэхийн тулд их ажил хийж байгааг онцлон дурдах хэрэгтэй. Хэд хэдэн айлын дунд халуун усны газар байгуулах, хулгана, ялаа, батганыг зохион байгуулалттай устгах зэрэг ажил хааяагүй өрнөж байна. Ариун цэврийн комиссуудын ажиллагаа, шалгалт нарийн чанд тогтмол байдаг тул ариун цэвэр сахих асуудал сүрхий шуурхай биелэгддэг ажээ. Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы хуудаснаас үзэхэд, шинэ байгуулалтад орсон Өвөр Монголын ард түмний аж амьдралд урьд хожид байгаагүй, байх нөхцөл ч үгүй шинэ боловсон байдал амжилттай нэвтэрч байгаа нь тодорхой байна. Н.Шарав-Иш Үнэн сонин. 1954.06.25. Баасан. №149 (5746) 3-р нүүрт. АРДЫН АРДЧИЛСАН ОРНУУДЫН ЗАЛУУЧУУДЫН АМЬДРАЛЫГ ХАРУУЛСАН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар, Польш зэрэг ардын ардчилсан орнуудын залуучуудын амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Ардын Хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан М.Х.З.Э.Төв Хорооноос эрхэлж Элдэв-Очирын нэрэмжит кино театрт долдугаар сарын 10-нд нээв. Энэ үзэсгэлэнг нээхэд нийслэлийн үй олон хөдөлмөрчин залуучууд цугларав. М.Х.З.Э.Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Жамсран, үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ, ардын ардчилсан орнуудын эрх чөлөөт залуучууд, өөрийн орны үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, шинжлэх ухааны салбар бүхэнд шинэ сайхан амжилтуудыг олж шинэ амьдралаа бүтээн байгуулагчдын тэргүүний эгнээнд явж байгааг тэмдэглэв. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын залуучууд эх орноо хүнд үйлдвэржүүлэхийн төлөө тэмцэлд” гэдэг буланд авто машины заводын үйлдвэрлэл гаргаж байгаа анхны хүчит машин, Зөвлөлт Холбоот Улсаас Хятад Ард Улсад тусалсан хүчирхэг машин, тоног хэрэгслүүд дээр гарамгай ажиллаж байгаа Хятадын залуучуудын гайхамшигт хөдөлмөрийг яруу тод харуулжээ. “Бүгд Найрамдах Унгар Ард Улсын залуу үе” гэдэг буланд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар хот тосгоноо боловсон тохилог болгож байгаа Унгарын залуучуудын амьдрал тэмцлийг үзүүлжээ. БНУАУ хүүхэд багачууддаа жаргалант сайхан амьдралыг зохиосон тухай бас тэдний, залуучуудын эх оронч хүмүүжил хөдөлмөрийг үзүүлсэн байна. “Бүгд Найрамдах Польш Ард Улсын жаргалант ирээдүй” гэдэг буланд


184 Польш улсын залуучууд энх тайвны үйл хэрэг, үйлдвэр, хөдөө аж ахуйд хичнээн их ажил гүйцэтгэж байгааг сэтгэл бахдам харуулсан байна. Д.Лувсанбалжир Үнэн сонин. 1954.07.11. Ням. №163. (5760) 3-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА НӨХӨР Ж.САМБУУД Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний баярын 33 жилийн ойг тохиолдуулан, танд ба танаар дамжуулан Монголын бүх ард түмэнд чин зүрхний баярыг хүргэе. Өөрийн орныг цаашид цэцэглүүлэхэд чиглүүлсэн социалист байгулалтын хэрэгтээ улам их амжилт олохыг Монголын ард түмэнд ерөөе. МАО ЦЗЕ-ДУН Бээжин, 1954 оны долдугаар сарын 9 Үнэн сонин. 1954.07.12. Даваа. №164. (5761) 1-р нүүрт. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НӨХӨР ЦЭДЭНБАЛД Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний баярын 33 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газарт ба танд халуун баяр хүргэснийг минь нөхөр ерөнхий сайд та хүлээн авна уу. ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин, 1954 оны долдугаар сарын 9 Үнэн сонин. 1954.07.12. Даваа. №164. (5761) 1-р нүүрт. БИДНИЙ АЯЛСАН НЬ (Замын тэмдэглэлээс) БНМАУ-ын биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороо, Монгол Хятад хоёр улсын 1954 оны соёлоор харилцах төлөвлөгөөний үндсэн дээр хэсэг биеийн тамирчин дугуйчид, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарт дугуйгаар аялав. Энэ аялалд улсын рекорд Чагнаа, Тарваа, Гунгаа, Бат-Очир, авьяаслаг тамирчин Рэнцэн, Буд, Намсрайжав, Дэсээжалбуу, Чойвон, Лувсан, Даржаа нарын зэрэг хүмүүс юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатарын нэрэмжит талбайд өнгийн далбаанууд намирч, олон зуун хөдөлмөрчид цугларав. Нийслэлийн олон зуун хөдөлмөрчид биднийг алс замд үдэж гаргав. Бид аяллын 1, 2 дахь өдөрт 10-20 см зузаан цастай уул толгодын дундуур аялсаар төлөвлөгөө бүхий газартаа хүч хоноглов. Шөнө дундын үед цасан шуурга тавьж, майханд унтаж хэвтэхэд ч бэрхтэй болов.


185 Өглөө ч болов, шуурга улам ч хүчтэй болж, ойр орчмын юм үзэгдэхгүй, зөрүүлж зогсоосон дугуйнууд минь ч цасанд бараг далд ортлоо хучигджээ. Гэвч бид харанхуй шуурган дундуур аяллаа үргэжлүүлэв. Цас хайлж мөсөн халтиргаа гарсан тал толгодын дундуур хүч гарган аялсаар цас шаварт суусан авто машинуудтай байн байн дайралдаж байлаа. 4 дэх өдөртөө 10-15 см зузаан цасан дундуур явж, 5 дахь өдөртөө цаснаас мултарч, хуурай замд ороод, хүч мэдэн хурдалсаар шуурганаас болж аялж чадаагүй хэмжээт газраа нөхөж, дөрөвдүгээр сарын 21-ний 12 цагт өөрийн эх орны хилд хүрэлцэн очлоо. 13 цаг 15 минутад эх орны хилээс, их Хятадын нутагт орох үед Хятад Ард Улсын биеийн тамирын хорооны гишүүдийн орлогч дарга, Өвөр Монголын засгийн газрын соёл гэгээрлийн газрын орлогч дарга Бөхөө, биеийн тамирын хорооны дарга Хасбаатар нарын зэрэг нөхөд халуун дотно угтав. Дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн их Хятадын Өвөр Монголын уудам нутгаар аялсаар 26-нд Жанч-хүүгийн давааг давж Хаалга хотод очив. Тэгээд мөн сарын 27-ноос эхлэн хадат уулын бартаат замаар аялсаар 29-ний 15 цагт их Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотод орлоо. Манай аяллынхныг их Хятадын уудам нутагт орсон өдрөөс эхлэн бидний замд тохиолдсон хот тосгоны ажилчин, тариачин, хөдөлмөрчин бүр чин сэтгэлийнхээ баяр талархлаа илэрхийлэн угтаж байв. Аль ч хот тосгонд 10-20 км газар ойртмогц олон арван дугуйчид угтан, хот тосгоны удирдах хүмүүс угтан хүлээн авч алсын замд үдэж байв. Бээжин хотод ойртох тутам замын дагуу утасны мод, орон барилгын хана, хаалганд “БНМАУ-ын дугуйгаар аялагчдад баяр хүргэе”, “Монгол-Хятадын найрамдал мандтугай” гэсэн лозун Монгол, Хятад хэл дээр өнгө бүрийн цаас, даавуун дээр тод бичээстэй байгаа нь үзэгдэнэ. Хот тосгоны төв орж очмогц Монгол, Хятадын төрийн далбааг барьсан өргөн жагсаал, сурагч пионерүүд бөмбөр бүрээгээ дуу хослуулан үлээж угтаж байлаа. Энэ бүхэн нь Монгол, Хятадын ард түмний бат найрамдлын тод илрэл билээ. Хятадын ард түмэн, манай аяллынхныг маш элэгсэг дотноор угтан авч, бидний аялалд бүхий л талаар сэтгэл хамаргүй туслалцаа дэмжлэг үзүүлж байв. Биднийг Бээжин хотод олон мянган хөдөлмөрчин, гудамж талбайнуудааар жагсаж баяр хүргэн угтав. Бээжин хотын “Хөдөлмөрчдийн зуны ордон”-д 3000 гаруй тамирчид өнгийн далбаанууд барин жагсаж, хөгжим эгшиглэж байв. Манай аяллынхныг хүлээн авах цуглааныг нээснийг мэдэгдэхэд Монгол, Хятадын сүлд дуулал хөгжимд эгшиглэв. Цуглаанд Хятад Ард Улсын төрийн захиргааны дэргэдэх биеийн тамирын хорооны хариуцлагатан нар байлцав. Бид БНХАУ-д майн баярт оролцон, орой нь Бээжингийн улаан талбайд очиход өнгө бүрийн гэрэл цацарч, галын наадам үргэлжлэн, талбай дүүрэн хүмүүс хэсэг хэсгээр бөөгнөрч, хөгжмийн аяар тойрон бүжиж, дуу дуулан хөгжилдөж байв.


186 Тавдугаар сарын 2-ноос эхлэн Бээжин хотод хааны зуны ордон, биеийн тамирын их сургууль, эртний ба одоогийн байдлыг харуулсан хатгамал сийлмэлийн зүйлүүд зэргийг үзэв. Мөн тавдугаар сарын 5-нд Бээжингээс гарч төмөр ба усан замын зангилаа, Тянцзин, худалдаа, үйлдвэр, соёлын том төв Шанхай, байгалийн ба эртний урсгалт зүйл бүхий Хайнжу хотоор аялан явлаа. Эдгээр хотод далайн буудал, нэхмэлийн үйлдвэр, эртний орд харш, гар урлалын зүйлс, сургууль, музей биеийн тамирын байр, талбай зэрэг Хятадын ард түмнээс алдарт коммунист намын удирдлагын дор олж байгаа их бүтээлүүдтэй танилцлаа. Ингэж Хятадын уудам нутгаар галт тэргээр 3356 км газар аялсны дараа эх орондоо буцах бэлтгэл хийв. Тавдугаар сарын 19-нд нилээд хүчтэй салхитай, нилээд бөгчим байв. Бээжин хотын “Хөдөлмөрчдийн зуны ордон”-д олон мянган хүн цугларч биднийг үдэхэд зориулсан цуглаан болов. ...15 цаг болов. Бид Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотоос Улаанбаатар хот орох замд хөдлөхөд олон арван дугуйтай тамирчид, авто машинтай хүмүүс дагалдан явж, гаргаж өгөв. Сурагчид гүйн ирж, алсын замд амар мэнд явахыг ерөөн, их найрамдлын бэлэг тэмдэг болгон атар газрыг цэцэг бэлэглэж байлаа. Бид, тэр өдрөөс эхлэн газрын өөд хүчит салхийг сөрөн халуун наранд шарагдаж, бороонд норох зэргээр байгалийн багагүй бэрхшээлийг даван туулж явсаар, зургадугаар сарын нэгний 15 цагт нийслэл Улаанбаатартаа эргэж ирлээ. Энэ аялал нь манай орны биеийн тамирын спортын хөдөлгөөний хөгжилт, МонголХятадын ард түмний нөхөрлөл, хамтын ажиллагаанд хувь нэмэр болох нь дамжиггүй юм. Монголын залуучууд, биеийн тамирчид, их Зөвлөлт Улс, Хятад Ард Улс болон ардын ардчилсан орнуудын баялаг туршлага дээр үндэслэж, биеийн тамир спортыг нийтийн хүртээл болгон хөгжүүлж, спортын уран чадвараа дээшлүүлэхийн төлөө зориг төгөлдөр байна. Ц.Дамбий Дугуйн аялагчдын ахлагч Үнэн сонин. 1954.07.17. Бямба. №169. (5766) 3-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга нөхөр МАО ЦЗЕ-ДУНД Монгол Ардын Хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан нөхөрсөг ёсны мэндлэгийг хүртэж, халуун дотноор ерөөсөн явдлын хариуд Монголын ард түмний өмнөөс ба хувийн зүгээс нөхөр дарга танд үнэн зүрхнийхээ талархлыг хүргэе. Өөрийн орны аж ахуй, соёлын байгуулалт дэлхий даяар энх тайвны төлөө их Зөвлөлт Холбоот Улсаар толгойлуулсан тэмцэлд шинэ гайхамшигт амжилт гаргахыг эв найрамдалт Хятадын их ард түмэнд чин сэтгэлээсээ хүсье.


187 Б.Н.М.А.Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. САМБУУ Үнэн сонин. 1954.07.20. Мягмар. №170. (5767) 1-р нүүрт. БҮХ ХЯТАДЫН ХОРШООДЫН АНХДУГААР ИХ ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛЫН ЭД ХЭРЭГЛЭГЧДИЙН ХОРШООДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЯВСАН НЬ Бүх Хятадын Хоршоодын төв холбооны урилгаар, бүх Хятадын хоршоодын анхдугаар их хуралд оролцохоор, Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбооны төлөөлөгчид энэ 7 дугаар сарын 20-ны өдөр, Бээжин орохоор нисэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын Төв Холбооны орлогч дарга нөхөр Ганжууржав (дарга нь) гишүүдэд Хоршоодын Төв Холбооны хэлтсийн дарга нөхөр Аюуш, Баянхонгор аймгийн хоршоодын холбооны дарга Орги, Увс аймгийн Сагиль сумын хоршооны дарга Очир, Улаанбаатар хотын худалдааны трестийн орлогч дарга Гончиг нар оржээ. Үнэн сонин. 1954.07.21. Лхагва. №174. (5768) 1-р нүүрт. ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД ГАЙХАМШИГТАЙ ЯВДАЛ БОЛЛОО Аугаа их Хятадын ард түмэн, коммунист намынхаа удирдлагаар энх жарналтай шинэ амьдралыг улс орондоо амжилттай байгуулж эхэлсээр удахгүй таван жил болох гэж байна. Хятад оронд ардын хувьсгал мандаж, гадаадын империализм болоод дотоодын харгис гиминданы эрх мэдлийг үүрд устгаад, шинэ Хятад улсыг байгуулсан учир Хятадын зургаан зуун сая амьдралд жинхэнэ эрх чөлөөтэй цэцэглэн хөгжих үе нь эхэлсэн билээ. Бүгд Найрамдах Ард Улсын дотор энэ жил маш их түүхт чухал явдал боллоо. Улс орныхоо түүхэнд анхдугаар үндсэн хуулийн төлөвлөгөөг энэ оны 6 дугаар сард нийтэлжээ. Тэр анхдугаар үндсэн хуулийн төлөвлөгөөг ардчилсан Хятад орон даяар туйлын их анхааран үзэж өргөн олон нийтээр маш их идэвхитэй хэлэлцэж байлаа. Хятадын ард түмэн, таван жилийн дотор эрх чөлөөтэй хөгжиж ирэхдээ, улс орныхоо эдийн засаг, соёлын салаа мөчир бүхэнд гайхамшигт сайхан амжилт олжээ. Бүрэн эрхт тусгаар тогтносон улсын шинэ үндсэн хууль бол анхдугаар их Хятадын ард түмний олсон амжилтыг бататгах ёстой билээ. Энэ түүхт өдрүүдэд анхдугаар их Хятад улсын нийслэл эртний Бээжин хотод, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн анхдугаар чуулган хуралдаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шинэ үндсэн хуулийг батлах маш чухал асуудлыг хэлэлцэв. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган, улсынхаа үндсэн хуулийг санал нэгтэй баталлаа гэсэн сайхан мэдээг 9 дүгээр сарын 20-нд радио нэвтрүүллээ. Энэ түүхт хууль, ардын хувьсгалаар олж авсан эрх чөлөөг бататгаж байна. Үндсэн хуулийн дотор өгүүлсэн нь засаг захирганы төв болоод орон нутгийн байгууллагууд бол ардын төлөөлөгчдийн хурлууд, мөн хурлаас сонгох ардын засгийн газар


188 мөн. Ардын төлөөлөгчдийн хурлын дипутатыг сонгохдоо, нийтийн сонгуулийн эрхийн үндэс дээр сонгоно. Хуулийн ёсоор сонгуулийн эрхээ хасагдсан бөгөөд шууд дайсагнасан маш өчүүхэн этгээд нь ардын төлөөлөгчдын хуралд сонгох сонгогдох эрх байхгүй гэжээ. Хүчирхэг Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа ардчилсан аугаа их лагерийн тусламжаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс, социалист байгуулалтын асар их төлөвлөгөөг биелүүлэх ажилд орж байна. Зөвлөлт Холбоот Улс болоод ардын ардчилсан орнуудтай бат найрамдал байгуулж, нягт хамтран ажиллаж байгаа явдал бол Хятадын ард түмний эрх чөлөөтэй, энх жаргалтай цэцэглэн хөгжихийн чухал нөхцөл мөн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийн дотор энэ тухай яруу тодорхой заажээ. Одоо Хятад орны дотор тогтсон улсын байгуулал нь ажилчин ангийн удирдаж байгаа бөгөөд ажилчин тариачин хоёрын нягт холбоог үндэс болгосон ард түмний ардчилсан диктатур мөн. Энэ байгууллагийн хүч чадал нь ард олондоо ойр дотно бөгөөд ард олныхоо эрх ашгийг чин үнэнээсээ хамгаалж байгаад оршиж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийн дотор ардын засаг төрийн эдийн засгийн үндсийг бататгажээ. Үүнд нийгмийн өмчтэй социалист сектор нь орныхоо эдийн засгийн дотор голлох ролийг эзэлж байна. Улсаас эх орноо хөгжүүлэхийн үүднээс юуны урьд социалист секторыг хөгжүүлэх явдлыг хангаж байна. Байгалийн бүх баялагмалтмалын зүйл, ус, ой, атар их газрууд нь улсын мэдэлд баялаг өмч мөн. Үүний хамт газрын реформын тухай хуулийн ёсоор, тариачдын олж авсан газраа өмчлөх эрхий нь улсаас хамгаалж байна. Энэ үндсэн хуулийн гурөвдугаар бүлэгт, ард иргэний үндсэн эрх үүргийн тухай заасан зүйлийн Хятадын ард түмэн туйлын их хангалттай хүлээн авлаа. Үүнд арван найман насанд хүрсэн бүр ард иргэн нь арьс үндэс, ажил төрөл, нийгмийн гарал, шашин шүтлэг, эрдэм боловсрол, хөрөнгө болоод суурьшил гэж ялгахгүйгээр улсын засаг захиргааны байгууллагыг сонгох болоод сонгогдох эрхтэй гэж заасан байна. Энэ үндсэн хууль нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат ард иргэдийн хөдөлмөрийн, амрах, нас өтлөх, өвчин тохиолдох, хөдөлмөрийн чадвар алдах үеэс эдийн тусламж авөх эрхээр хангаж байна. Хятадын олон сая ард түмний олсон амжилт маш их гайхамшигтай байна. Хятадын ард түмний үндсэн хуулиа баталсан энэ баяр бол дэвшилт бүх хүн төрөлхтний баяр мөн. Манай ах дүүгийн найрамдалт Хятадын ард түмний олсон сайхан амжилтат Монголын ард түмэн, дэвшилт бүх хүн төрөлхтний хамт бахархан баярлаж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсаны 5 жилийн ойг тэмдэглэхээр манай улс, Хятадын ард түмний хамт бэлтгэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ой-10 дугаар сарын 1-нд Монгол-Хятадын найрамдлын арав хоног манай оронд эхлэх гэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийг баталсан явдал бол дэлхий дахины маш их ач холбогдолтой зүйл мөн. Эн э чухал зүйл нь эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж аваад, бидний гэр бүлийн хань нөхөр аугаа их Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа социалист хүчирхэг лагерийн тэргүүн эгнээнд орсон Хятадын ард түмний олсон түүхт их ололтыг яруу тод гэрчилж байна. Үнэн сонин. 1954.09.22. Лхагва. №225. (5822) 1-р нүүрт.


189 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС УЛСЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХЭ ИН УЛААНБААТАРТ ИРЭВ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин энэ оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатарт ирэв. Элчин сайд Хэ Инг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр ирэхэд нь Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Н.Ядамжав таслал, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа, Улаанбаатар хотын комендантын үүргийг гүйцэтгэж байгаа хурандаа Д.Гомбосүрэн, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Бадамрагчаа, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн эрхлэгч П.Шагдарсүрэн нар угтав. Мөн элчин сайдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын түр хамаарсан Чэнь Ин тэргүүтэй элчин сайдын яамны гишүүд, Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчид угтав. Үнэн сонин. 1954.09.24. Баасан. №227. (5824) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Б.Жаргалсайхан, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайд Хэ Инг хүлээн авав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Инг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Б. Жаргалсайхан, энэ 9 дүгээр сарын 23-нд хүлээн авч уулзав. Үнэн сонин. 1954.09.24. Баасан. №227. (5824) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт бэлтгэж байгаа нь Манай орон даяар Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт бэлтгэж байна. Аймаг, сум, ардын үйлдвэрлэийн нэгдэл, машинаар өвс хадах морин станц, сангийн аж ахуйнуудад, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлыг бэлтгэн өнгөрүүлэх комисс байгуулагдан ажилдаа оржээ. Найрамдлын 10 хоногийн ажил нь Хятад ба Монголын ард түмний ард түмний найрамдал соёлын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэх юм. Аймаг, хотын намын байгууллагын ухуулагч лектор, илтгэгч нар “Хятадын социалист үйлдвэрлэлтэй”, “Хятадын соёл шинжлэх ухааны ололт”, “Б.Н.Х.Ард Улс бол дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх лут хүч мөн”, “Б.Н.Х.А.Улсын үндсэн хууль” гэх зэрэг сэдвээр хөдөлмөрчид яриа, лекц, илтгэл хийхээр бэлтгэж байна. Аймаг, сангийн аж ахуй,


190 ардын үйлдвэрийн нэгдэл, аж үйлдвэр, соёлын газарт “Б.Н.Х.А.Улс” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн байгуулж байна. Улаанбаатар Чойбалсан, Цэцэрлэг, Жаргалант, зэрэг хотод Б.Н.Х.А.Улсын кино фильмийн фестиваль болох гэж байна. Аймгийн төв Улаанбаатар хотод Б.Н.Х.А. Улсын нэрт зохиолчдын утга зохиолын үдэшлэг болно. Манай ах дүүгийн найрамдалд Хятад улсад очсон хүмүүсээс Б.Н.Х.А. Улсын аж үйлдвэр, соёл, урлагийн их өрнөлтийн тухай хөдөлмөрчин олонд ярих юм. Найрамдлын 10 хоногийн өдрөөр манай урлагийнхан Монгол, Б.Н.Х.А.Улсын дуу бүжгээр бүрдсэн концерт тоглоно. Улсын хөгжимт драматик театрын жүжигчид “Тэмцэлд батжин хатуужиж байгаа нь” гэсэн драмын хятад жүжиг тоглох гэж байна. Үнэн сонин. 1954.09.26. Ням. №229. (5826) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Мао Цзе-дун-д Хятадын ард түмний шалгарсан жолоодогч, Монголын ард түмний үнэнч хань таны биеийг бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргаар сонгосон киделд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлөөс Танд чин сэтгэлийн халуун баярыг хүргэж байна. Олон жилийн ыаатар тэмцлийн үр дүнд бүтээсэн бөгөөд Бүгд Найрамдах Их Хятад Ард Улсын ахндугаар ардчилсан үндсэн хуулиар батлагдсан Хятадын ард түмний түүхт ялалтуудад Монголын ард түмэн ба түүний засгийн газар чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай найрамдалт их Хятадын ард түмний зол жаргалын төлөө, бүх дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө аугаа их үр бүтээлт үйл ажиллагаандаа цаашид улам их амжилт гаргахыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид ба Сайд нарын Зөвлөл Танд чин сэтгэлээсээ ерөөж байна. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ Улаанбатар хот 1954 оны 9 дүгээр сарын 28 Үнэн сонин. 1954.09.29. Лхагва. №231. (5828) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай-д Манай Найрамдалт аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын тушаалд таныг баталсан явдалд Монголын ард түмний нэрийн өмнөөс болоод Б.Н.М.А.Улсын Засгийн Газар ба хувиасаа Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганаар дүгнэж, Б.Н.Х.А.Улсын үндсэн хуульд батжуулсан Хятадын ард түмний асар их түшхт явдал бол Хятадын ард түмний түүхэнд гайхамшигтай сайхан зүйл болж дэвшилт бүх хүн төрөлхтнийг баясгаж байна. Манай найрамдалт аугаа их Хятадын ард түмний энх жаргалын


191 төлөө, дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх талаар Таны үртэй сайхан ажиллагаанд цаашид улам их амжилт гаргахыг Танд чин сэтгэлээсээ ерөөе. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ю. ЦЭДЭНБАЛ Үнэн сонин. 1954.09.29. Лхагва. №231. (5828) 1-р нүүрт. Хятадын Коммунист Намын Төв Хороонд М.А.Х.Намын Төв Хороо, намынхаа бүх гишүүдийн өмнөөс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны таван жилийн ойн баяраар тохиолдуулан, Хятадын алдарт Коммунист Намын Төв Хороо ба түүгээр дамжуулан, Хятадын ард түмний аз жаргалын төлөө амь бие хайргүй тэмцэгч олон сая коммунистуудын бүх армид халуун баярыг хүргэж мэндчилж байна. Хятадын ард түмэнтэй ах дүүгийн эвдэршгүй бат хэлхээ холбоотой Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны алдарт таван жилийн ойг бүх дэвшилт хүн төрөлхтний хамтаар асар их баяр баясгалан, нөхөрсөг дотно сэтгэлтэйгээр тэмдэглэж байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явуулсан Хятадын ард түмний олон жилийн баатарлаг тэмцэл нь Хятадын хувьсгалын их ялалтаар төгссөн юм. Энэ баатарлаг тэмцлийг удирдан зоригжуулагч хүч нь шалгарсан удирдагч нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын Коммунист Нам байсан юм. Хятадын хувьсгалын ялалт ба шинэ Хятадыг байгуулах талаар олсон аврага их амжилтууд нь дэлхий дахины түүхт их ач холбогдолтой юм. Их Хятадын ард түмний амьдралд, гарсан чухал явдал бол Хятадын хувьсгалын байлдан олсон аугаа их ололтуудыг бэхжүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийг бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган дээр нэг дуугаар баталсан явдал мөн. Өөрийн их хөрш анд нөхөр Хятадын ард түмний ялалт амжилтуудыг суларшгүй гүн анхаарал, сэтгэл ханамжтайгаар ширтэн харж байгаа Монголын ард түмэн, манай орнуудын хоорондын ах дүүгийн найрамдлыг цаашид улам бэхжүүлэн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх зориг хүслээр дүүрэн байна. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Монголын ард түмнээс их Хятадын ард түмнийг хүндэтгэн үздэг найрамдалт сэтгэлийг илэрхийлэн, өөрийн орны социалист байгуулалтын хэрэг ба Алс Дорнод болон дэлхий дахинд энх тайвныг цаашид бэхжүүлэхийн төлөө тэмцэлдээ шинэ шинэ амжилтуудыг олохыг олон сая Хятадын ард түмний дайчин манлай Хятадын Коммунист Намд ерөөж байна. Бүгд Найрамдах Их Хятад Ард Улс мандтугай! Хятадын ард түмнийаугаа их ялалтуудыг зоригжуулан зохион байгуулагч Хятадын алдарт Коммунист Насм мандтугай! Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай! Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерь мандтугай!


192 Маркс- Энгельс- Ленин- Сталины их туг мандтугай! Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо 1954 оны 9 дүгээр сарын 29. Улаанбаатар хот Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Мао Цзе-дун танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан, Монголын ард түмэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн өмнөөс ба өөрийн зүгээс Танд болоод Танаар дамжуулан, их Хятадын ард түмэнд чин сэтгэлийн баярыг хүргэж, сайн сайхныг хүсье. Өнгөрсөн 5 жилийн дотор их Хятадын ард түмэн, Хятадын Коммунист Нам ба өөрийн Ардын Засгийн Газрын удирдлагын дор улс ардын аж ахуй, соёлын бүх салаа, мөчрийг хөгжүүлэх, ардын ардчилсан төрийг бэхжүүлэх хэрэгт асар их амжилтуулыг олж, өөрийн оронд нийгэм- эдийн засгийн ба соёлын аварга их өөрчлөлтүүдийг биелүүлсэн явдалд Монголын ард түмэн маш ихээр баярлан бахдаж байна. Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5жилийн ойн баярыг ёслон өнгөрүүлэхдээ энэ их баярыг тус оронд Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажиллагаагаар тэмдэглэж байна. Манай хоёр улсын ард тшмний улам бэхжиж байгаа ах дүүгийн эвдэршгүй найрамдал, манай хоёр ард түмний зол жаргалын төлөө цаашид улам бэхжин хөгжих болно. Социализм байгуулах ба улс түмний бат энх тайван, аюулгүй байдлын төлөө тэмцэлд цаашид улам их амжилт гаргахыг манай найрамдалт их Хятадын ард түмэнд чин сэтгэлээсэа ерөөе. Б. Н. М. А. Улсын Их Хурвын Тэргүүлэгчдийн Дарга Ж. САМБУУ 1954 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ой – Хятадын олон сая баатар ард түмний их баярын өдрийг тохиолдуулан, Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс ба хувиасаа Танд болоод Танаар уламжлан, ах дүү Хятадын их ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндлэе. Монголын ард түмэн, энэ түүхт ойг өөрийн баясгалант их баяр мөн гэж үзэж, ах дүү Хятадын ард түмэн ба бүх дэвшилт хүн төрөлхтний хамт асар их баяр бахдалтайгаар ёслон өнгөрүүлж байна. Аугаа их Хятадын ард түмэн нь Хятадын Коммунист Нам, Ардын Засгийн Газрын мэргэн удирдлагаар ардын ардчилсан байгууллыг бэхжүүлэх, улс орныхоо эдийн засаг,


193 соёлыг хөгжүүлэх талаар өнгөрсөн 5 жилийн дотор аварга их амжилт олж, улсынхаа анхдугаар үндсэн хуулийг баталсан явдалд манай ард түмэн асар их баярлан бахдаж байна. Энэ тэмдэглэлт өдөр Монголын ард түмэн, тус хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдалд гуйвшгүй үнэнчээ ахин дахин илэрхийлж, хүчирхэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хөгжүүлэн цэцэглүүлэх, сэтгэл харамгүй туслагч манай нийтийн хань – Их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайвныг даян дэлхийд бэхжүүлэхийн төлөө тэмцэлд цаашид улам их амжилт олохыг аугаа их Хятадын ард түмэнд чин сэтгэлээсээ ерөөж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ой ба Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан баярын хуралдаан Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ой ба Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан хуралдаан өчигдөр Улсын хөгжимт-драматик театрт болов. Тус хуралдаан дээр Монгол Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор тус улсад ирсэн Б.Н.Х.А.Улсын соёлын төлөөлөгчид, циркийн жүжигчид байлцав. Манай нам, засгийн удирдагч нөхөр Дамба, Дүгэрсүрэн, Лхамсүрэн, Цэдэнбал, Цэдэв, Ширэндэв, СССР-ээстус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В. И. Писарев, Б.Н.Х.А. Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Б.Н.С.А. Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, Б.Н.Х.А.Улсын соёлын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Цао Юй нарын зэрэг нөхөр тэргүүлэгчдийн байранд гарч ирэхэд хуралдагчид нижигнэтэл алга ташив. Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ой ба Монгол-Хятадын найрамдлын 10хоногийн нээлтэд зориулсан хуралдааныг Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Дамдин нээж үг хэлэв. Б.Н.Х.А.Улсын 5жилийн ойн тухай илтгэлийг Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч нөхөр Ширэндэв хийв. Дараа нь Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Хэ Ин, Б.Н.Х.А.Улсын 600 сая хөдөлмөрчдийн өмнөөс Монголын ард түмэнд баяр хүргэж үг хэлэхэд нь хуралдааныхан удтал алга нижигнүүлэн ташиж маш элэгсэг дотно угтав. Нөхөр Хэ Ин, хэлсэн үгийнхээ дотор Хятад, Монгол хоёр улсын ард түмэн уламжлалт гүн зузаан найрамдалтай явж ирсэн юм. 1939 онд Монголын ард түмэн, аугаа их Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэн явж, Б.Н.М.А.Улсад түрэмгийлэн халдсан империалист Японы цэргийг Халхын голын районд устгасан бөгөөд энэ нь хүнд байдлын дотор Японы империализмыг эсэргүүцэн тэмцэж байсан Хятадын ард түмний зоригийг улам бадруулсан байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1945 оны 8 дугаар сард манай аугаа их холбоотон Зөвлөлт Холбоот Улсын хамтаар цэргээ гаргаж, бидний нийтийн дайсан Японы империализмыг бүр мөсөн бут цохиж, Хятадын ард түмнийг маш их дэмжиж улам зоригжуулсан юм. Хятадын ард түмэн, тэр түүхт явдлуудыг чин сэтгэлээсээ талархаж байдаг юм. Хятадын ард түмэн, өнөрсөн таван жилийн дотор дарга Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын коммунист нам болоод Ардын Төв Засгийн Газрын удирдлагаар явж, аугаа их Зөвлөлт


194 Холбоот Улсын чин сэтгэлийн тусламж, ах дүүгийн найрамдалт бусадиорнуудын нөхөр ёсны дэмжлэгээр гуравхан жилийн хугацааны дотор нийгмийн өөрчлөлт хийх, улс ардынхаа аж ахуйг сэргээх ажлын амжилттай дуусгаад, 1953 онд эдийн засгийнхаа байгуулалтын анхдугаар таван жилийн төлөвлөгөөг улс орон даяараа биелүүлж эхэлсэн билээ. Манай улсын нийслэл Бээжин хотод бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын түүхт ач холбогдол бүхий анхдугаар чуулган саяхан хуралдаж, Б.Н.Х.А.Улсын үндсэн хуулийг баталсан явдал бол ард түмний шинэ ялалт, ардын ардчилсан бөгөөд социалист байгуулалтын шинэ амжилтыг үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын ард түмэн, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй ардын ардчилсан орнуудын ард түмэн болоод орон бүхний энх тайвныг эрхэмлэгч ард түмний хамтаар хамтын хүчээр цуцалтгүй чармайсны ачаар Солонгост дайныг зогсоож чадсаны дээр Женевийн зөвлөлгөөнд чухал амжилт оллоо. Хятадын ард түмэн, аугаа их социалит гүрнээ байгуулахын төлөө, олон улсын байдлыг хөнгөрүүлэхийн төлөө, манай орны нутагТайванийг чөлөөлөхийн төлөө, Ази болоод дэлхий дахины энх тайвныг хамгаалахын төлөө зориг төгс тэмцэж байна гэв. Нөхөр Хэ Ин үгийнхээ төгсгөлд Монгол-Хятадын ард түмний найрамдлыг ерөөхөд хуралдагсад алга нижигнүүлэн ташив. Дараа нь Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор тус улсад ирсэн Б.Н.Х.А.Улсын соёлын төлөөлөгчдийн тэргүүн Цао Юй, Хятадын соёл урлагийнхны өмнөөс баяр хүргэж үг хэлэхэд хуралдагсад алга нижигнэтэл ташиж угтав. Нөхөр Цао Юй хэлсэн үгэндээ Монгол-Хятадын ард түмний найрамдал, соёлын харилцаа улам хөгжиж байгааг тэмдэглээд Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдлыг ерөөхөд хуралдааныхан нижигнэтэл алга ташив. Баярын хуралдааны дараа Улсын хөгжимтдраматик театрын жүжигчид концерт тоглов. Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 2-р нүүрт. Б. Н. Х. А. Улсын соёл урлагийн төлөөлөгчид Улаанбаатарт ирэв Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцох Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт ирэв. Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг өнгөрүүлэх комиссын дарга Д.Шарав, Б.Н.М.А.Улсын Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, Б.Н.М.А.Улсын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны дарга С.Чойжамц, Завлөлт Холбоот Улстай Соёлоор Харилцах Монголын Нийгэмлэгийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Дүгэрсүрэн, М.Х.З Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Ядамсүрэн Монголын Хөдөлмөрчин Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн Дарга С.Удвал Улаанбаатар хотын Х.Д.Х.Гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны дарга Ц.Дамдинсүрэн, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга Батжаргал нар ба олон нийтийн багууллагын төлөөлөгчид угтав. Мөн Б.Н.Х.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, элчин сайдын яамны гишүүд угтав.


195 Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хятадын жүжгийн төв институтийн ректорын орлогч, Бээжингийн ардын урлагийн театрын дарга, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын депутат Цао Юй (төлөөлөгчдийн тэргүүн), Ардын Төв Засгийн Газрын соёлын яамны урлагийн хэрэг эрхлэх товчооны даргын орлогч, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын депутат Ма Янь-сян, уран зохиолч Ма Фэн, жүжгийн төв институтийн урлагийн газрын даргын орлогч Шу Муэ, Чунцин хотын соёлын товчооны даргын орлогч Лу Яо-ву оролцжээ. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг өнгөрүүлэх комиссын дарга Шарав, Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэлэв. Хятадын соёл урлагийн төлөөлөгчдийн тэргүүн Цао-юй хариу үг хэлэв. Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 2-р нүүрт. Хятадын их ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе Хятадын ард түмний аугаа их ялалт Хятадын ард түмэн, феодал, хөрөнгөтний ёс журмыг устгаж, 1949 оны 10 дугаар сарын 1-нд ажилчин тариачин хоёрын холбоог үндэс болгож, ажилчин ангиар удирдуулсан ардын ардчилсан засгийг тогтоосноос хойш 5 жил болов. Хятадын ард түмний түүхт ялалтын энэ ой бол өөрийнхөө оронд социализмын үндсийг байгуулахад чухал алхам болсон анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж, Хятадын ард түмний амьдралд түүхт том үйл явдал болсон, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар ардчилсан үндсэн хуулийг батлан явуулсан түүхт үед болж байна. 10 сая шахам хавтгай дөрвөлжин км нутагтай, 600 гаруй сая хүн амтай, дэлхийн их гүрнүүдийн нэг-Хятад оронд хувьсгал ялж, ардын ардчилсан байгуулал тогтсон явдал асар их ач холбогдолтой юм. Б.Н.Х.А. Улс жинхэнэ тусгаар тогтносон улс болж бэхжин ард түмний өргөн дэлгэр ардчилсан ёсыг хөгжүүлэв. Бас феодализмын урт удаан ноёрхлыг эцэс болгож, улс ардын аж ахуйг богино хугацаанд сэргээж улмаар социалист өөрчлөлт хийх ажилд шилжин орсон байна. Энэ бүхэн нь Хятад улсын янз бүрийн ястан үндэстнүүдийн ба нийт ард түмний найрамдлыг нягтруулж, ажилчин, тариачны холбоог бэхжүүлэв. Хувьсгал ялсны дараа Хятадын ард түмэн, өөрийн алдарт коммунист намын удирдлагын дор, олон жилийн дайнд сүйдсэн улс орны эдийн засгийг сэргээн байгуулах ба феодализмын харьцааг бүрэн устгах ажлыг биелүүлжээ. Хувьсгалын дараа ардын засгийн газраас феодалын газар эзэмшлийн системийг халж газрын реформ явуулсны үрээр, огт газаргүй ба бага газартай байсан 300 сая гаруй тариачинд 47 сая гектар газар олгожээ. Бас газрын эздэд тариачдын төлж байсан олон сая тонн үр тарианы жил бүрийн төлбөрийг хүчингүй болгосон юм. Үүний зэрэгцээгээр том


196 хөрөнгөтний хувийн эзэмшилд байсан завод, уурхай, банк, холбоо харилцаа, худалдааны байгууллагыг улсын болгосон байна. Ардын засгийн газар, капиталист секторын нөлөөг хязгаарлах бодлого явуулж, Зөвлөлт улсын тусламжтайгаар улсын чанартай олон шинэ үйлдвэр, хөдөө аж ахуйн олон төрлийн хоршоо байгуулсан нь империализм, феодализм ба хүнд суртлын капиталын улс төр, эдийн засгийн нөлөөг устгаж, улс орны эдийн засагт социалист секторын эзлэх суурийг улам их нэмэгдүүлэв. Сэргээн байгуулах ажлын үр дүнд, маш удаан хугацаанд үйлдвэрийн баз султай, газар тариалангийн хоцрогдмол орон байсан Хятад орны нүүр царай эрс өөрчлөгджээ. 1952 онд аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн 1949 оныхоос 70%-иар өсч, нийт аж ахуйд улсын секторын үйлдвэрийн эзлэх суурь 1952 онд 50-60% хүртэл өссөн байна. Газрын реформыг амжилттай дуусгасан нь тариачин олны аж амьдралыг эрс дээшлүүлж, тэдний дотор хоршооны өргөн хөдөлгөөн өрнөж, түүнд анх чөлөөлөгдсөн районы тариачдын аж ахуйн 25% нь орсон байна. Энэ амжилт нь улс ардын аж ахуйг удаан хугацааны нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлж, социализмын үндсийг байгуулах бодит нөхцөл нь болжээ. Хятадын ард түмэн, 1953 оноос эхэлж (1953-1957 он) анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхлэв. Тэр 5 жилийн төлөвлөгөөний амжилт нь Хятадын ард түмний социализм байгуулах ажилд том алхам болох юм. Тус төлөвлөгөөнд зааснаар Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлтийн хэмжээ 1957 онд 1952 оныхоос 2 дахин өсөх юм. Энэ нь улс орны нийт хүчин чадлыг зузаатгах, бас ажилчин ангийн тоог өсгөж, ажилчин ангиар удирдуулсан, ажилчин тариачин хоёрын холбоог улам батжуулна. Таван жилийн дотор үр тарианы үйлдвэрлэлийг 1952 оныхоос 30% нэмэгдүүлэн, олон хэлбэрийн хоршоонд тариачин олныг сайн дураар нэгтгэх замаар, хөдөө аж ахуй дахь социалист салбарын өсөлтийг дээшлүүлэх, ард түмний соёл боловсролыг цаашид хөгжүүлж, сургуулийн ба түүнд суралцагчдын тоог олшруулах зэрэг тодорхой зорилт тавьжээ. Хятадын ард түмэн, өөрийн алдарт коммунист намын удирдлагын дор, таван жилийн төлөвлөгөөний эхний жил 1953-54 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлжээ. Улсын ба хоршооны үйлдвэрүүд 1953 онд гаргах бүтээгдэхүүний төлөвлөгөөг 106 хувиар биелүүлсэн нь 1952 оныхоос 34% их болжээ. Өнгөрөгч жил, ган хайлуулах олон зуух, усны цахилгаан станц, нүүрсний уурхай, нефть гаргах газар, автомашины завод зэрэг 130 том үйлдвэрийн газар байгуулах ажилд орсноос одоо 40 шахам нь ашиглалтад ороод байна. Хятадын машин барилгын үйлдвэрүүдийн гаргасан бүтээгдэхүүний 1949 оны хэмжээг 100% гэж үзвэл 1953 онд 13 дахин өсч, хөдөлмөрийн бүтээмж нь 5 дахин дээшилсэн байна. Хятадын машин барилгын үйлдвэр цахилгаан станц, уурхай ба бусад үйлдвэрүүдэд хэрэглэгдэх мотор, уурын хоолой, янз бүрийн суурь машин зэрэг 1000 гаруй нэр төрлийн зүйл үйлдвэрлэн гаргаж байна.


197 Хятадын металлургийн каводуудын хайлуулсан ширэм 1953 онд 1952 оныхоос 17 хувиар, болд хайлалт 31 хувиар нэмэгдэв. Хар металлургийн үйлдвэрүүд, 1954 оны эхний хагас жилд гаргах бүтээгдэхүүний улсын төлөвлөгөөг 107,9% биелүүлсэн байна. 1953 онд Хятадын хар металлургийн үйлдвэрийн төв болсон Аньшаний металлургийн комбинатын гурван үйлдвэр ашиглалтад орж улс орны аж үйлдвэрийг хөгжүүлэх явдалд том ялалт болов. Цахилгаан гаргалт 1953 онд 1952 оныхоос 26 хувиар нэмэгдэж, цахилгаан энерги боловсруулах энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 105,8% биелүүлсэн нь өнгөрсны оны мөн үеийнхээс 22,3% өссөн байна. Нүүрсний уурхайнууд 1954 оны тэргүүн хагасын төлөвлөгөөг 104,2% биелүүлсэн нь нүүрс гаргалтын хэмжээ, өнгөрсөн оны мөн үеийнхнээс 31,3% өсчээ. Хүнд аж үйлдвэрийн зэрэгцээгээр Хятадын хөнгөн үйлдвэр их хөгжиж байна. Нэхмэлийн гол үйлдвэр болсон хөвөн ба бүс барааны нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 1953 онд 1949 оныхоос 2 дахин өссөн байна. Хятад оронд зам тээвэр, харилцаа холбоо цуцалтгүй хөгжиж байна. Хятадын төмөр замчид, 1953 онд 589 км.урт төмөр зам барьжээ. Энэ онд алслагдсан районыг төв хотуудтай холбосон 500км.засмал зам, төмөр камын 600 км.урт шугам байгуулах ажил амжилттай биелсэн байна. Хятадын ажилчин анги, өөрийн орныг аж үйлдвэржүүлэхийн төлөө тэмцэлд бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Ажилчдын өрнүүлсэн үйлдвэрийн уралдаан ба оновчтой шинэ саналууд, Зөвлөлтийн мэрэгжилтний туршлагыг эзэмших хөдөлгөөн зэрэг нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгч, нийт үйлдвэрлэлийн явцыг асар их хурцатгаж байна. Б.Н.Х.Ард Улсын фабрик, завод, уурхай, цахилгаан станцын ажилчид үйлдвэрлэлд ашигтай маш олон чухал санаачлага гаргажээ. Үйлдвэрийн түргэн хөгжилт нь үйлдвэрийн мэрэгжилтэй боловсон хүчнийг шаардаж байгаа учир улсаас үйлдвэр-техникийн дээд, дунд мэрэгжлийн сургуулиудыг байгуулж байна. Хятадын хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тул ардын засгийн газар олон чухал арга хэмжээ авсан байна. Хятадын тариачид, 1950-53 он хүртэл хөдөө аж ахуйн 50 сая орчим, янз бүрийн багаж хэрэглэл хүлээн авчээ. Зөвхөн 1953 онд улсаас тариачдад 3,6 сая тонн бордоо худалджээ. Сүүлийн 4 жилд банкнаас тариачдад 30000 миллиард юанийн зээллэг олгосон байна. Хятадад усжуулалтын ажил зохих төлөвлөгөөний үндсэн дээр маш их өрнөж байна. Усжуулах системийн урт нь одоо 270 мянган километр хүрчээ. 1953 оны эцэс хүртэл улсаас гол мөрний дагуу 42 мянган километр, тэнгисийн дагуу 500 км урт далан барьжээ. Хятадын тариачдын өөрсдийн байгуулсан нуур, цөөрөм, сувгийн тоо хэдэн сая хүрчээ. Ойн аж ахуйн яамнаас ойрын 30 жилийн дотор 270 сая га газар мод суулгахаар төлөвлөж байна. Тэр төлөвлөгөөг биелүүлсний дүнд, одоо бүх нутгийн 5% болж байгаа ой модыг 20% болгож өсгөх юм.


198 Ардын засгийн газрын авч явуулж байгаа арга хэмжээний үр дүнд тариалангийн талбай өсч, хурааж авах ургацын хэмжээ улам нэмэгдэж байна. Үүнд, Хятадын хөдөө аж ахуй 1953 онд 165 сая тонн үр тариа хурааж авсан нь 1949 оныхоос 50 сая тонн, 1952 оныхоос 2 сая тонноор илүү болжээ. Цагаан будааны ургац 1953 онд 1949 оныхоос 84 хувиар өссөн байна. Хятадын бүх мал (гахай, илжиг, луус оролцоод 200 гаруй сая хүрч) хэлбэрэлтгүй өссөөр байна. Хятадын хөдөө аж ахуйд олж байгаа улс төр эдийн засгийн ач холбогдолтой нэг том амжилт бол социалист чанарын олон аж ахуйтай болж байгаа явдал мөн. Эдгээр аж ахуй бол нийт хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах явдлын эхлэлт, жишээ нь болж байна. Одоо Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо 1953 оныхоос даруй 6 дахин өсчээ. Үүний хамт хөдөлмөрөөр харилцан туслалцах маш олон тооны бүлэг, бүх тариачны аж ахуйн 60 хувийг хамарсан байна. Хөдөө аж ахуйн талаар шилжилтийн үеийн намын бодлогын гол шугам бол ядуучуудад тулгуурлан дундчуудтай холбоотойгоор явж, нударганчуудыг хязгаарлах зорилт тавьж байгаад оршино. Бас Лениний хоршооны төлөвлөгөө ба Зөвлөлт орны хамтралжуулалтын туршлагыг үндэс болгож, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах, хөдөө дэх мөлжигч ангийг устгаж, тэдний эсэргүүцэл тэмцлийг давах гол арга бол хамтрал, хоршоог өргөнөөр байгуулж бэхжүүлэх явдал мөн гэж коммунист нам үзэж байна. Ийм ч учраас Хятадад таван жилийн төлөвлөгөөний эцэст бүх тариачны аж ахуйн 35%-ийг, тариалдаг газрын 40%-ийг үйлдвэрлэлийн хоршоонд нэгтгэх зорилт тавьж байна. Коммунист нам ба ардын засгийн газар нь хөдөө аж ахуйн хоршоог аж ахуй-зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, жинхэнэ үлгэр жишээ аж ахуйнууд болгоход асар их туслалцаа үзүүлж байна. Жишээлбэл, хоршооллуудад улсаас 1953 онд 10000 миллиард юанийн зээллэг олгожээ. Улсаас зөвхөн энэ оны хавар 50 гаруй МТС байгуулсан нь хоршоо ба тариачдын аж ахуйд их тусламж үзүүлж байна. Үүний зэрэгцээгээр Хятадад, улсын механикчилсан том аж ахуй 60 орчим, мөн туршлагын чанартай жижиг аж ахуй 2000 гаруй байна. Ардын соёл гэгээрлийг хөгжүүлэх явдал бол социалист өөрчлөлтийн ажлын нэг том хэсэг юм. Энэ 5 жилийн дотор Хятадын ард түмний соёл-гэгээрэл асар их хөгжив. Тус улсад 1949 онд 20 сая сурагчтай 346 мянган бага сургууль байсан бол 1953-54 оны хичээлийн жилд хагас сая гаруй бага сургуульд 55 сая хүүхэд суралцсан байлаа. 1954 онд дээд сургуулийг 40300 гаруй оюутан төгсгөж, энэ хичээлийн жилд 90 гаруй мянган шинэ оюутныг элсүүлэн авчээ. Ардын засгийн өмнө Хятад орны хүн амын 80-90% нь бичиг үсэг мэддэггүй байлаа. Бичиг үсэг үл мэдэх явдлыг ойрын 10 жилийн дотор арилгах зорилгоор ардын засгийн газар их анхаарч, олон тооны хүнийг үндсэний хэл бичигт сургажээ. Үүнд 1953-54 оны өвөл, хавар оройн сургууль, дугуйланд 100 сая гаруй хүн суралцсан байна. Хятадад одоо 260 төрлийн сонин, 277 төрлийн сэтгүүл, бусад олон төрлийн хэвлэл гарч байна.


199 Бас ард түмний соёл-гэгээрлийн хэрэгцээнд нийтийн том номын сан, уншлагын газар соёлын орд, клуб, музей үйлчилж байна. Б.Н.Х.А. Улс нь ардын гэгээрлийн зэрэгцээгээр үндсэний хэлбэртэй социалист агуулгатай урлаг, утга зохиолыг ихээхэн хөгжүүлж байна. Хятад дахь шинжлэх ухааны ажлын удирдах төв нь Хятадын шинжлэх ухааны академ юм. Академийн эрдэм шинжилгээний ажилтны тоо сүүлийн жилүүдэд 8 дахин өсчээ. Хятадын эрдэмтэн нар өөрсдийн эрдэм шинжилгээний ололт нээлт, Зөвлөлт улсын хөгжлийн туршлагыг судалж өөрийн оронд дэлгэрүүлэн, үйлдвэр соёлыг хөгжүүлэх хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна. Б.Н.Х.А. Улсын эдийн засаг соёлын ийм хэлбэрэлтгүй өсөлт нь ард түмний эрүүл мэнд ба энх аж байдлыг цуцалтгүй дээшлүүлж байна. Улсын үйлдвэрүүдийн ажилчин албан хаагчдын цалин 1953 онд 52 оныхоос 5% өссөн ба тариачдын орлого бас их нэмэгджээ. Энэ бүхний үрээр нийт ард түмний худалдан авах чадал мөн хугацаанд 20%-иар өссөн байна. Улсаас хөдөлмөрчдөд зориулан 1953 онд 12 сая хавтгай дөрвөлжин метр газарт орон сууцны барилга барьжээ. Б.Н.Х.А. Улсын эдийн засгийн бүх талын бэхжилт нь ардын ардчилсан засаг төрийг бүх талаар бэхжүүлж байна. Үүний тод илрэл нь 1953 оны сүүлчээс энэ оны 9 дүгээр сар хүртэл авсан засаг захиргааны орон нутгийн ба улсын дээд байгууллагуудын сонгууль юм. Тэр сонгууль нь ард түмний жинхэнэ тэгш ардчилсан эрхийн үндсэн дээр явж сонгуульд бүх сонгогчдын 85,88% нь оролцож саналаа өгсөн байна. Саяхан болж өнгөрсөн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган нь Б.Н.Х.А.Улсын үндсэн хуулийг баталж Хятадын ард түмний удаан жилийн хүсэл эрмэлзлийг биелүүллээ. Энэ үндсэн хууль нь их Зөвлөлтийн ард түмний тал бүхийн тусламжтайгаар Хятадын ард түмний байлдан олсон эрх чөлөө ба таван жилийн дотор бүтээсэн ажлын их амжилтыг батлан дүгнэхийн хамт социализмын төлөө тавьж байгаа зорилгыг гүнзгийгээр гэрэлтүүлэн тусгажээ. А.Бямбаноров Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 жилийн ой Хэ Ин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хятадын ард түмэн, өнгөрсөн 5 жилийн дотор бүх талаар яруу сайхан амжилт олсон учир Хятадын нийгмийн бүх амьдралд маш их үндсэн өөрчлөлт боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан үеэс хойш Хятадын Коммунист Нам ба Б.Н.Х.А. Улсын засгийн газар нь улс орныхоо ард түмнийг удирдаж, газрын рефорт хийх, хувьсгалын эсэргүү этгээдүүдийг дарах, Төвдийг энх байдлаар чөлөөлөх, Америкийн түрэмгийллийг эсэргүүцэх, Солонгосын ард түмэнд тусламж үзүүлэх зэргээр нийгмийн


Click to View FlipBook Version