The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

300 тэргүүн нөхөр Чжан Вей-чженийн хэлсэн үг Хайрт нөхөд өө! Хятадын үйлдвэрчний эвлэлүүдийн даалгавраар, Хятадын ажилчдын нэрийн өмнөөс Б.Н.М.А.Улсын Үйлдвэрчний Эвлэлийн 6-р их хурлын төлөөлөгч та нарт ба социализмыг амжилттай байгуулж байгаа бүх Монголын ард түмэнд чин зүрхний ах дүүгийн баяр хүргэе. (Удтал алга ташив). Б.Н.М.А.Улсын Үйлдвэрчний Эвлэл, өөрийн бүхий л ажиллагаагаараа юуны өмнө ажилчин анги ба хөдөлмөрчин олон түмнийг М.А.Х. Нам ба Б.Н.М.А.Улсын Засгийн Газрыг нягтран хүрээлүүлж байна. Монголын ард түмэн М.АХ Намын 12-р их хурлын түүхт шийдвэрийг амжилттай биелүүлж, 2-р таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө зориг төгөлдөр тэмцэж байна. Б.Н.М.А.Улс байгуулагдсанаас хойш даруй 30 гаруй жил өнгөрчээ. Энэ гялалзсан сайхан жилүүдэд Монголын ард түмэн М.А.X. Намын удирдлагын дор Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжтайгаар өөрийн нийгмийн олон мянган жилийн хэвшмэл хоцрогдсон байдлыг өөрчилж, улсаа социализмын замаар амжилттай хөгжүүлж байна. Одоо Б.Н.М.А.Улс бол Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерын гишүүн болсон юм. 30 гаруй жилийн дотор Б.Н.М.А.Улсын ардын аж ахуй ихээхэн хөгжиж ирсэн ба ялангуяа тус орны эдийн засгийн үндсэн салбар мал аж ахуй асар их амжилт олжээ. 1954 онд хөдөө аж ахуйи нэгдлийи тоо 1948 оныхыг бодвол 3 дахин нэмэгдэж, тэдгээрийн гишүүдийи тоо 4 дахин өсчээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд ардын аж ахуйтан, хөдөө аж ахуйн нэгдлийн ба сангийн аж ахуйн малын тоо 8,7 %-иар нэмэгджээ. Хоердугаар таван жилийн жилийн төлөвлөгөөний заалт ёсоор танай орны малын тоо 1957 онд 27,5 саяд хүрэх бөгөөд нэг хүид оногдох малын тооны хувьд Монгол улс дэлхий дээр тэргүүн суурь эзлэх болно. Ардын хувьсгал ялсны дараа Монгол оронд аж үйлдвэр байгуулагдан хөгжиж ирэв. Одоо Б.Н.М.А.Улсын уудам их нутагт орчин үеийн аж үйлдвэр бий болов. Аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний хэмжээ 1954 онд 1940 оныхоос бараг 4 дахин нэмэгдсэн байна. 2-р таван жилийн дотор ажил үйлдвэрийн үйлдлэлийн хэмжээ 1952 оныхоос 46 хувиар өсөх юм. Аж үйлдвэр хөгжихийн хамт Монголын залуу ажилчин ангийн эгнээ өдөр тутам өссөөр байна. Эдийн засаг хөгжихийн хамтаар монголын ард түмний материаллаг соёлын хэмжээ ихээхэн дээшилжээ. 1954 онд ажилчдын бодит цалин 1947 оныг бодвол 46%-иар нэмэгдсэн байна. Түүнчлэн ардын гэгээрэл соёл ихээхэн хөгжжээ. Энэ нь ардчилсан социалист байгуулалтын давуу чанарыг тодорхой гэрчилж байна. Эдийи засаг соёлын байгуулалтын талаар Монголын ард түмний олсон гялалзсан их амжилт Хятадын ард түмнийг зоригжуулж байна. Хятадын ажилчин анги ба бүх хөдөлмөрчид өөрийн коммунист нам ба дарга Мао Цаэ-дуйгийн удирдлагын дор их Зөвлөлт Холбоот Улс ба ардын ардчилсан орнуудын ах дүүгийн тусламжтайгаар эдийн засгийн байгуулалтын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний 3


301 дахь жилд ороод байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх явдал манай оронд социалист аж үйлдвэрийг байгуулахад батжилтай базыг бий болгож өх юм. 1954 онд бид анхдугаар таван жилийн төлөвлөгөөний хоёр дахь жилийн зорилтыг амжилттай биелүүлсэн. 1954 онд одоогийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 1949 оны хэмжээнээс 3,9 дахин илүү гарч, үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэлт 5,8 дахин нэмэгдсэн байна. (Алга ташив). Металлын үйлдвэр 100 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Ширэм үйлдвэрлэлт 1953 оныхоос 37,3%-иар тус тус нэмэгджээ. Хөдөө аж ахуйд хоршоо байгуулах компани мөн их амжилт олов. Энэ оны 2-р сарын эх хүртэл манай оронд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны тоо 600 мянга орчимд хүрчээ. Эдгээр хоршоо манай орны тариачдын аж ахуйн 13%-ийг нэгттэсэн байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөний зэрэгцээгээр хөдөлмөрчдийн материаллаг соёлын хэмжээ ихээхэи дээшилжээ. Аж үйлдвэрийн ажилчдын цалингийн нэг жилийн дундаж хэмжээ 1954 онд 1950 оныхоос 1,9 дахин өсчээ. Б.Н.Х.А.Улс байгуулагдсанаас хойш манай орны ард түмэн, улс төр, эдийн засаг, соёлын талаар асар их амжилтыг олсон юм. Үүний үрээр эдийн засгийн төлөвлөгөөтэй хөгжүүлж, социалисг нийгэмд аажмаар дэвших нөхцөлүүд бэлтгэгдэв. 1954 оны 9-р сард БНХАУлсын ардын төлөөлөгчдийн хурал манай улсын үндсэн хуулийг баталсан юм. Энэ үндсэн хууль бол манай орон дахь ардын хувьсгалын ололтуудыг бататгаж шилжилтийн үед тус улсын өмнө тавигдсан үндсэн шаардлагууд ба социалист нийгмийг байгуулах талаар өргөн олон түмний эрмэлзлийг тусган үзүүлсэн юм. Улсын төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө хөдөлмөрчдийг социалист уралдаанд идэвхтэй оролцуулах ажлыг Хятадын Коммунист намын удирдлагын дор амжилттай зохиож байна. Энэ хөдөлгөөн манай оронд өдөр ирэх тутам өрнөж хөгжсөөр байна. Хятадын ард түмний энэ их амжилтууд бол Их Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй тусламж, мөн Б.Н.М.А.Улс, ардын ардчилсан орнууд ба бүх дэлхийн ажилчин ангийн тусламжтай салшгүй холбоотой юм. Б.Н.Х.А.Улс байгуулагдсаны дараа Монгол-Хятад хоёрын ах дүүгийи найрамдал цаашид хөгжин бэхжиж ирлээ. Өнгөрсөн онд Хятад, Зөвлөлт Холбоот Улс ба Б.Н.М.А.Улсыи засгийн газрууд Цзининээс Улаанбаатар хүртэл төмөр зам тавьж, шууд харилцааны шугамыг байгуулах тухай албан мэдээ нийтэлжээ. Энэ нь манай хоёр ард түмний найрамдалт харилцаа өдөр ирэх тутам бэхжиж байдгийн бодит баталгаа мөн. (Алга ташив). Манай орнуудын ард түмэн энх тайвны байгуулалтыт цуцалтгүй түшсээр байна. Азид Америкийн империалистуудын явуулж байгаа түрэмгий бодлого нь бут цохигдсон боловч Хятадын нутаг Тайвань арлыг илээр булаан эзэлж, Хятадын 600 сая ард түмнээс хөөгдсөн Чан Кай-шийн урвагч бүлэгтэй аюулгүйн гэрээ гэгчийг байгуулсан байна. Мөн Японы милитаризмыг сэргээн босгож, Ази, Африкийн орнуудын бага хурлыг саатуулж будлиантуулахыг оролдон, Алс Дорнодод түгшүүртэй байдлыг үүсгэж, Ази ба дэлхийн энх тайван байдалд саад учруулж байна. Өөрийн эх орны бүрэн нэгдмэл байдал ба Азид анх тайван байх явдлын цаашдын баталгааг хангахын тулд Хятадын ард түмэн өөрийн дэвсгэр нутгийн нэг хэсэг Тайвань арлыг чөлөөлөх зориг төгөлдөр байна. (Алга ташив).


302 Даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хэрэгт Монголын ард түмэн их хувь нэмрийг оруулж байсан бөгөөд Хятадын ард түмний хувьсгалт үйл хэргийг ямагт гүнээ талархан дэмжиж байсан билээ. Зөвлөлт улсаар манлайлуулсан ардчилал, социализмын лагерьт батаар нэгдэж байгаа Монгол-Хятадын ард түмэн, бндний нийтийн сайн сайхны үйл хэрэг болсон социалист иийгэмлэг байгуулах ба даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах тэмцэлд улам нягтран нэгдэх болтугай! Удахгүй Б.Н.Х.А.Улсын засгийн газраас хэсэг ажилчдыг явуулж Б.Н.М.А.Улсад социализм байгуулах их үйл хэрэгт оролцуулах гэж байна. (Удтал алга ташив). Эдгээр ажилчид нь өөрийн оронд бүтээн байгуулж байгаагийн адилаар Монголын ах дүү ажилчидтай мөр зэрэгцэн хамтран ажиллаж, Б.Н.МА.Улсад социализм байгуулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нъ дамжиггүй юм. (Алга ташна) Хайрт нөхдөө! Танай их хуралд ялалт амжилтыг хүсье! (Алга ташив). Бидний хувьд оногдсон энэ бололцооны ялдамд та нарт талархал илэрхийлж, социализм байгуулах их үйлст чииь гялалзсан амжилт олохыг ерөөе! (Алга ташив). Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал мандтугай! (Алга ташив). Даян дэлхийн ажилчин ангийн аугаа их эв нэгдэл мандтугай! (Алга ташив). Монголын үйлдвэрчний эвлэл мандтугай! (Алга ташив). Бүгд Найрамдах Монгол Ард Улс мандтугай! (Алга ташив). Монгол Ардын Хувьсгалт Нам мандтугай! (Удтал алга ташиж Монгол Хятадын ард түмний найрамдлыг ерөөсөн ура цуурайтуулав). Үнэн сонин. 1955.04.30. Бямба. №101 (6009) Хятадын ард түмний ах дүүгийн тусламж Манай найрамдалт Хятадын ард түмэн, баатарлаг коммунист намынхаа удирдлагын дор Америкийн империалист нар болоод тэдний гинжний нохой, дуулгавартай зарц гоминданы харгис ёс, дэглэмийг устгаж, аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан нь октябрийн социалист их хувьсгалын дараахи дэлхий дахинаа түүхт том ялалт мөн. Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол даян, дэлхийд энх тайван, ардчилал, социализмын их хүчин болжээ. Дэлхий дахинд Зөвлөлт-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал, хамтын ажиллагаа бол энх тайвны аугаа хүчит бат тулгуур болжээ. Хятадад ноёрхож байсан гоминданы харгисууд, эрх чөлөөт манай эх оронд заналхийлж байсан юм. Хятадад ардын их хувьсгал мандаж, Б.Н.Х.Ард Улс тогтсоны ачаар манай эх орны гадаад байдлыг урьд үзэгдээгүйгээр бэхжүүлж, Монголын ард түмэн, улс орноо социализмын замаар хөгжүүлөх бүтээн байгуулалтын энх тайван хөдөлмөрт гол анхаарал тавих их бололцоо өгсөн билээ. Хятадын ард түмэн гоминданы харгисуудыг бут ниргэж эх орноо чөлөөлсөн явдал бол манай улс, эх орныхоо урд хэсгийн хил хязгаарыг хамгаалахад зарцуулж байсан их хүч, хөрөнгийг улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэхэд зориулах боломжтой болгожээ. Б.Н.X.Ард Улс тогтсон явдал бол Хятад-Монголын ард түмний найрамдалт харилцааны шинэ үеийг нээсэн юм. Тэр үеэс эхлэн Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн найрамдал,


303 харилцан хүндэтгэх, эрх тэгш, Ленинч-Сталинч найрамдлын зарчимд үндэслэсэн эвдэршгүй найрамдал болон хэлбэрэлтгүй хөгжин бэхжисээр байна. Монгол-Хятадын ард түмний одоогийн ах дүүгийн найрамдлыг Монгол, Хятадын феодалын үеийн хуучин харьцаатай адилтгаж яаж болох билээ? Тэр үед Монгол-Хятадын феодалууд, үндсэний хялайн үзэх бодлого явуулж, Монгол, Хятадын жирийн хөдөлмөрчдийг хооронд нь дайсагнуулж, тус хоёр ард түмнээс эрх чөлөөний төлөө эв саналаа нэгтгэн тэмцэх хүчийг сарниулахыг хичээж байсан юм. Монгол, Хятадын ард түмэн, мөлжигч ангийн эдгээр хорт дайсагналыг туулан давж, бие биеэ хүндэтгэн үзэх, харилцан туслалцах, хамтран ажиллах, ах дүүгийн бат найрамдал, хамтын ажиллагааг тогтоолоо. Тэр найрамдал бол Монгол Хятадын жирийн үй олон ард түмний уламжлалт найрсаг харилцааны үргэлжлэл, үр дүн юм. Манжийн колоничлол, японы империализмын эсрэг тэмцэлд Монгол, Хятадын ард түмэн, хамтын хүчээр тэмцэж байсан тухай манай хоёр ард түмний түүхийн хуудсанд яруу сайхан тэмдэглэснийг бид үзэж байна. Хятад, Монголын ард түмний эдийн засаг соёлын харилцаа бол олон мянган жилийн түүхтэй юм. Монгол, Хятадын ард түмэн улсынхаа бүрэн эрхт байдлыг харилцан чин үнэнчээр хүндэтгэж бүх талын харилцан тэгш эрхийн үндсэн дээр ах дүү сайн айл хөрш болон, өнөр сайхан амьдарч байна. Монголын ард түмэн өөрийн хөгжил, цэцэглэлтийн баталгаа болсон аугаа их Зөвлөлтийн ард түмэнтэй байгуулсан ах дүүгийн барилдалгаа найрамдлаа улам улам бэхжүүлэхийн хамт их хөрш, анд нөхөр Хятадын ард түмэнтэй ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагаар зүйл бүрээр өрнүүлж байна. Хятадын их ард түмэн, коммунист намынхаа удирдлагын дор, үндсэний эдийн засгийг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх, өөрийн орны аж үйлдвэржүүлэх, социализмын үндсийг байгуулахын төлөв тэмцэлдээ шинэ шииэ амжилт олсоор байна. СССР, Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улсын ард түмний мөнхийн найрамдлын бэлэг тэмдэг болсон Улаанбаатар-Цзининий төмөр зам 1955 онд ашиглалтад орохоор маш өрнөлттэй тавигдаж байна. Зөвлөлт улсын ариун үнэнч тусламжийн ёсоор Зөвлөлтийн зам барилгачид, үлгэр жишээч, баатарлаг хөдөлмөрөөрөө Улаанбаатар-Замын үүдийн төмөр зам тавих ажлыг амжилттай дуусгав. Тэр төмөр зам бол Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн тусламжтай байгуулагдан хөгжиж байгаа тус орны аж үйлдвэрийн шинэ шинэ салбарыг хөгжүүлэхэд асар их ашиг тустай юм.Түүгээр ч зогсохгүй тэр төмөр зам бол манай хоёр их хөрш СССР, Б.Н.Х.А.Улстай байгуулсан манай эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг улам өргөтгөж, манай ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд шинэ шинэ бололцоог нээн өх их ач холбогдолтой байна. Монгол-Хятадын ард түмний найрамдал, хамтын ажиллагаа нь тус хоёр орны хөгжил бадралыг хүчтэй, түргэн болгоход үр дүнгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид улам их үзүүлэх болно. Монгол-Хятадын ард түмний бат найрамдал, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байгаагийн шинэ тод илрэл бол Хятадын ард түмэн манай орны улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний асар их зорилтыг амжилттай биелүүлэхэд ажиллах хүчээр тусалж байгаа явдал юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар, ажилчны хүчээр туслахыг хүссэн манай засгийн газрын хүсэлтийг маш хангалттай хүлээж


304 авч, тус улсын аж үйлдвэр, барилга, сангийн аж ахуй, өвс хадах морин станц зэрэг социалист секторт төрөл бүрийн мэргэжлийн олон мянган ажилчнаа ирүүлэн туслалцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ бол Хятадын коммунист нам, ардын засгийн газраас Монголын ард түмэнд туслая гэж чин үнэн сэтгэлээс үзүүлж байгаа их тусламж юм. Хятадын ард түмэн, яруу алдарт коммунист нам нь японы имперналистууд дотоодын дайснуудтай шийдвэрлэх тэмцэл хийж байсан хамгийн хүнд бэрхшээлтэй үед бид Монголын ард түмнийг зүгээс их дэмжлэг туслалцаа үзэж байсан юм. Бидний төлөө Монголын ард түмний үзүүлсэн ач тусыг ачаар хариулах ёстой гэж байна. Иймээс Хятадын ард түмэн, эх орондоо социализм байгуулахын төлөө тэмцэлдээ ажиллах хүч хичнээн их хэрэгтэй байхад бололцоо гаргаж бидэнд үнэнч нөхрийн халамжит сэтгэлээр ажиллах хүчний их тусламж үзүүлж байна. Хятадын ард түмэн, Монголын ард түмэнд ажиллах хүчнээр туслах гэсэн коммунист нам, засгийнхаа газрын шийдвэрийг маш баяртай хүлээк авч, өөрсдийнхөө дотроос хамгийн шилдэг мужаан, дархан, тоосгочин, уран сийлбэрч, будагч, чулуучин, барилгачин, тариа, ногооны мэрэгжилтэн зэрэг 40 гаруй төрлийн мэргэжлийн хүмүүсийг ирүүлэхээр бэлтгэж байна. Манай улсад ирж ажиллах тэдгээр хятад ажилчид Б.Н.М.А.Улсын социалист секторт монгол ажилчинтай хамт ажиллаж, коммунист нам, ард түмнийхээ даалгавар, итгэл найдварыг нэртэй биелүүлнэ гэж зориг төгөлдөр байгаа ажээ. Ингэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төрөл бүрийн салбарт ажиллаж байсан ажилч хичээнгүй, бусад ард үндэстнийг эрх тэгш хүндэтгэж үзэх интернационалист үзлээр хүмүүжсэн энгийн даруу зантай хятад ажилчид манай улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн социалист салбарт ирж монгол ажилчны адил хангамж цалин хэрэгсэлтэйгээр ажиллах гэж байгаа нь бахархалтай сайхан хэрэг. Найрамдалт хятадын алдарт ажилчин ангийн шилдэг төлөөлөгчидтэй манай залуу ажилчин анги, өөрийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт гар гараасаа барилцан хамт ажиллаж, социализмын байгуулалтын үйлсэд ариун хувь нэмрээ оруулах болно. Монгол ажилчид мэргэжилтэй хятад ажилчдаас олон зүйлийн мэргэжил сурах болно. Хятад ажилчин өөрийн мэрэгжил туршлагаа манай монгол ажилчид зааж, харилцан суралцах юм. Одоо манай ард түмэн, хэдхэн хоногийн дараа хятадын ард түмний уран чадвар, авьяаст, агуу ажилчид дэг нөхдийг хүлээн авч ажилдаа туслалцуулах гэж байна. Хятадын ард түмний ажиллах хүч манай ард түмэнд өдий төдий их зүйл бүтээж өх нь дамжиггүй. Зөвхөн ганцхан жишээ дурдахад хятадын олон зуун барилгачин манай монгол барилгачинтай хамт Налайхын их уурхайн ажилчдын тосгон байгуулах Налайхын тэр тосгонд ажилчны сууц, клуб, сургууль, больниц зэрэг зөвхөн 2 давхар 32, нийтдээ 30 сая тоосго орох 100 шахам барилга босголцоно. Иймд Монголын ард түмэн, Хятадын ард түмний тусламжийн үр бүтээлийг ажиллах хүчний ирсний маргаашнаас эхлэн харах болно. Хятад нөхдийг хүлээн авч ажиллуулах манай үйлдвэр, барилга зэрэг газрын ажилтан ажилчид, эх орныхоо сайн сайхан байдлын төлөө туслахаар ирэх Хятад ах дүү нараа аятай сайн хүлээн авч тэдний тал бүрээс нь халамжлан, амжилттай ажиллахад нь туслах ёстой.


305 Хятадын ард түмнээс манай улсад үзүүлж байгаа ажиллах хүчний тусламж бол тус хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдалт интернационалист хамтын сайхан ажиллагаанд тулгуурлан, зөвхөн социалист лагерийн орнуудад байдаг чин сэтгэлийн тусламж юм. Монголын ард түмэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой Хятадын ард түмний ажиллах хүчний тусламжинд халуун талархлаа дэвшүүлж байна. Монголын залуу ажилчин анги, найрамдалт хятадын уран чадвар, авьяаст аугаа ажилч нөхдөөсөө их юм сурч, их бүтээл гаргах зориг төгөлдөр байна. Энэ тусламж бол тус хоёр улсын ард түмний бат найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ. Д.Чимиддорж Үнэн сонин. 1955. 04.30. Бямба. №101 (6009) Хятадын урчуудаас сурсан нь Үйлдвэрийн хоршооны 9 дүгээр артелийн уран сийлбэрийн тасагт ороход хэсэг урчууд зааны яс, зандан зэргээр янз бүрийн сийлбэрийг их л нямбайлан хийж, сийлбэрчний уран чадвар гаргаж байгаа нь нлэрхий байв. Тэдний дотор Дорж, Гэвшээхүү хоёр байв. Тэр хоёр, Чойбалсангийн нэрэмжит улсын их сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн дүрсийг зааны ясаар тун чадварлаг сийлж, хүрэн, цагаан зандангаар монгол үндсэний угалз хээ гарган сийлсэн жаазанд суулгаж нарийн өө сэвийг засан өнгөлж эргүүлэн тойруулан харж ажиж суув. Тэр хоёр сийлбэрчин тийм нарийхан нандин сийлбэрийг хатуу яс, зандан дээр яаж сийлж сурсныг нь сонирхлоо. Тэр хоёр сийлбэрчин өнгөрсөн жил Б.Н.Х.А.Улсад очиж Бээжин хотын улсын зааны ясаи сийлбэрийн хоршооны үйлдвэрийн урчуул, Хятадын нэрд гарсан сийлбэрчин Ян Шихуй, Чуа Ши-чуйа нараар ясан сийлбэрийн арга заалгаж сурсан аж. Тэр хоёр сийлбэрчин явахаасаа өмнө тийм нарийн сийлбэр хийх байтугай тийм сийлбэр сийлж байгаа хүн ч үзээгүй, зөвхөн модоор бага зэрэг бүдүүн бараг сийлбэр хийж байсан учир, огт чадахгүй хүнийг бодвол сийлбэрийн талаар эрхбиш дүйтэй байжээ. Тэднийг Бээжинд очиход улсын зааны ясан сийлбэрийн хоршооныхон их дотно элэгсгээр хүлээн авч, сийлбэрчдийн зорьсон хэргийг гүйцэлдүүлэхэд хүн бүр чадлаараа туслахыг хичээн, өөрсдийн сурсан зүйлийг зааж өгч байжээ. Ясан сийлбэрийн нэрд гарсан их мастер Ян Ши-хуй, Чуа Шичуйа нар эхлээд сийлбэрийн багажуудтай танилцуулжээ. Тэр багаж нь 70 шахам янзын том жижиг цүүц бөгөөд том юм сийлэхэд том цүүцээр, жижиг нарийн юм сийлэхэд зүү тэвнийн үзүүр шиг тийм нарийн цүүцээр цүүцдэж сийлдэг ажээ. Нөхөр Гэвшээхүү, Дорж хоёр энд байхдаа цүүцээр ер сийлбэр хийж байгаагүй болохоор их л сонирхож байжээ. Дараа нь ясан сийлбэрийн арга заалгаад жинхэнэ сийлэх ажилд эхлэи оржээ. Эхлээд уул, хад, ургамлын дүрс, мал сийлжээ. Тэднийг сийлбэр хийж байхад хятад нөхөд үргэлж зааж зурж, энэ чинь болж тэр нь болоогүй байна гэх зэргээр үргэлж санаа тавьж, сийлж байгаа юмны нь зураг, дүрсийг үзүүлэн, цэцэг навч сийлж байсан бол жинхэнэ цэцэг навчийг биеэр нь авчирч үзүүлдэг байжээ. Сийлбэрийг уг юмны жинхэнэ байгаа шиг сийлдэг учир тэр нь урлагийн талаар амьд сонирхолтой болдог байжээ.


306 Манай найрамдалт Хятадын урчууд, ялангуяа Ян Ши-хуй, Чуй Ши-чуйа нар өөрсдийн уран сийлбэрийн ухааны талаар удаан хугацааны дотор олж авсан хосгүй сайхан баялаг туршлага ололтоо монгол урчуудад чин үнэнч харамгүй сэтгэлийн үүднээс зааж хэлж өгсөн нь их л үр дүн үзүүлсэн юм. Энэ хоёр сийлбэрчин хятад нөхдийнхөө элэгсэг халуун сэтгэл, ажилч хичээнгүй зан чанарыг магтан дурсахгүй байж чадахгүй юм. Хятад нөхөд тэднийг 6 сарын дотор зааны ясан сийлбэрийн урлалд сургахын төлөө бүх анхаарлаа тавьсан. Дорж Гэвшээхүү хоёр ч сурахын төлөө хүч чадлаа дайчилжээ. Өглөөний 9 цагаас 17 цаг хүртэл хятад урчуудтай, багштайгаа нэг дор ажиллаж зааны ясаар сийлбэр хийж байлаа. Багш нь тэдэн дээр байн байн ирж за яаж байна хэцүү байна уу? хэлүүлмээр юм байна уу? гэж асуугаад хийж байгаа зүйлийг нь их л хичээнгүйлэн үзэж ялихгүй л гаж буруу байсан ч дор нь засаж залж өгөөд, энэ зураг, цэцгийг үзээрэй, яг л үүнтэй адилхан хийж сурах хэрэгтэй шүү дээ. Аливаа юмыг сийлж урлахдаа уг байдлаас нь ялимгүй боловч төсөө муутай хийвэл тэр нь жинхэнэ амьд урлал болж чаддаггүй юм. Гачигдаж дутагдаж байгаа юм байна уу? гэж их халамж тавьж байжээ. Ер нь хятад хүмүүс хүнд их тусархуу, эелдэг даруу зантай, нөхөрсөг, эв найрамдал сайтайгаас гадна аливаа зүйлд алжаахыг мэдэхгүй ажилч хичээнгүй тэвчээр тэсвэртэй нь хүртэл Дорж, Гэвшээхүү хоёрт их үлгэр жишээ болж байсан аж. Тэр хоёр сийлбэрчин богино хугацаанд зааны ясан сийлбэрт амжилттай суралцаад шалгалтад амжилттай дүн үзүүлсэн тухай их л сэтгэл бахдан ярьж билээ. Дорж Гэвшээхүү хоёрт эх орондоо буцаж ирээд нилээд зүйлийг зааны ясаар сийлсний, зарим нь үйлвэрлэлийн хоршооны үзэсгэлэнд тавидаж, зарим нэгийг бэлгэнд өгчээ. Зааны яс, занданг гадаадаас захиалан авч юм хийдэг болохоор эвдэж осолдохгүйг юуны өмнө их хичээдэг байна. Энэ хоёр сийлбэрчин сайн сурсан учир “Дундад улсын 2 дугаар зэргийн сийлбэрчин” гэсэн үнэмлэх авчээ. Тэд, сайн багш хятад нөхдөө дурсан санаж баяр ёслолоор тохиолдуулан байн байн утас захидал илгээж‚ элэгсэг дотно харилцаатай байдаг болжээ. Сийлбэрчин нөхөр Дорж, үйлдвэрлэлийн хоршооны үзэсгэлэнд очиж Гэвшээхүүгийн шалгалт өгөхдөө сийлсэн “Сталин Мао Цзэ-дун хоёрын их уулзалт” гэдэг сийлбэр тэр байна гэж заав. Зааны ясаар Сталин Мао Цзе-дун хоёрын босоо дүрийг сийлснийг үзвэл тун чадварлаг сийлсэн нь илэрхий‚ Нөхөр Дорж, шалгалт өхдөө өөрийнхөө сийлсэн “Саальчин эмэгтэй” гэдэг сийлбэр, хятадад сурч байхдаа сийлсэн уул хад, ургамал, малын дүрс‚ энд ирээд сийлсэн зааны ясан шатар зэрэг хэд хэдэн сийлбэрээ үзүүлэв. Сийлбэрт бүтэн, тал хавтгай гэж гурван янзын сийлбэр байдаг. Энэ гурван сийлбэрийн аль алиныг Дорж, Гэвшээхүү хоёр сийлж чаддаг болжээ. Тэр хоёр сийлбэрчин өөрсдийн сурсан зүйлийг бусад сийлбэрчдэд заан сургахын тул тэдэнд сийлбэрийн арга техникийг заан сургаж модон сийлбэр хийлгэж байгаа юм байна. Дорж Гэвшээхүү хоёрыг Хятад улсал суралцаж байхад элдэв зүйлээр тасралтгүй хангаж, хаашаа явж юу л үзье гэнэ тийш нь явуулж, хятадын хөдөлмөрч ард түмний гараар бүтээсэн соёл, урлаг, түүхийн дурсгалт зүйлтэй танилцуулж байжээ. Тэдний үзэж сонирхсон бүхэн, уран бүтээлийнхээ ажлыг баяжуулан хөгжүүлэхэд нь оюун бодлыи барагдашгүй их чадал хүч, сэтгэгдэл төрүүлжээ. Ингэж хятад нөхдийн харамгүй тусалснаар манай үндэсний шннэ уран нарийн


307 сийлбэрчид төрж байгаа нь ах дүүгийн үнэнч хамтын ажиллагааны ач үр юм. Х. Намсрайжав Үнэн сонин. 1955.05.11. Лхагва. №109 (6017) 2-р нүүрт. Шүүмж Уран бүтээлийн шинэ алхам /Хятадын циркчдээс сурсан нь/ Эртний соёлт Хятад оронл циркийн урлаг маш эртнээс бий болоод, хятадын цирк дэлхий дахинд алдаршжээ. Гэвч хятадын цирк ганцхүү хөдөлмөрчдийн эрх мандсан ардын засгийн үед ёстой ардын урлаг болж хөгжиж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ой-найрамдалт хятадын ард түмний их баярыг тохиолдуулан өнгөрсөн жил манай оронд Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил явуулахад Б.Н.Х.А.Улсын Чунцин хотын циркийн жүжигчид Улаанбаатарт хүрэлцэн ирж монголын циркийн манежид олон удаа тоглож, хятадын ард түмний ииркийн уран чадварыг манай үзэгчдэд бахтай танилцуулсан билээ. Сайн сайхан ололт туршлагаа нэг нэгэндээ ёстой ах дүүгийн ёсоор сэтгэл харамгүй танилцуулдаг соёлын харилцаа бол ганцхүү ардын ёст улс орнуудад байдаг. Хятадын циркийн жүжигчид өөрийн ард түмний урлагийг монголын ард олонд үзүүлэхийн хамт, ёстой мастер нь болж, чадамгай сурсан зүйлээсээ монголын циркчдэд зааж өгсөн билээ. Монголын циркийн жүжигчид ч хятад нөхдөөсөө хичээнгүйлэн суралцсан юм. Сурсан эрдэм мэрэгжилээ сэтгэл харамгүй хуваалцан, сургах гэж үнэхээр санаачлан зааж өгсөн хятадын циркийн оролдлого сайхан үр дүнтэй болжээ. Улсын циркийнхэн хятад циркчдээс сурсан зүйлээ саяхнаас тоглож эхэллээ. “Хятад нөхдөөс сурч байна” гэж зүй ёсоор нэрлэсэн энэ тоглолт нь циркийнхний шинэ сурсан зүйлээр бүрдсэн учир их л сонирхолтой болжээ. Олон жүжигчин шаазан таваг тэнцүүлэн эргүүлэхээс эхлээд тоглолт бүр нь хятад циркийн тоглолтыг санагдуулж байна. Таваг эргүүлэх болоод хөндий хулсны тоглоомыг жүжигчин Дэмчигжав, Дарийжав нар эзэмшжээ. Шаазан тавгийг урт нарийн саваан дээр эргүүлэн, улмаар духан дээрээ тавьж эргэлдүүлж байгаа нь сонирхолтой. Энэ хоёр жүжигчин, шаазан таваг эргэлдсэн хэдэн саваа барьсаар өндөр тавцан дээр гарч ирээд ар тийшээ нугаран унжиж, ширээн дээрээс баглаа цэцгийг зууж авдаг Чунцингийн циркийн жүжигчин Ян Юу-иний уран тоглолтыг сурч авснаа үзүүлж байна. Тэхэд бас Гавьяат жүжигчин Данзан хүмүүсийн инээд хүргэж, том цар тавгийг толгой дээрээ тавьж эргүүлэн, үзэгчдийг хөгжөөн баясгаж байх юм. Жүжигчин Төмөрхүү, циркчин Ян Шао-юаний сандал дээр тэнцдэг уран чадварыг уламжлан сурчээ. 4 шил лонх дээр түшлэгтэй сандал нэмж тавьсаар 6 хүргээд, тулах суурь муутай олон давхар сандал хажуу тийшээ ганхасхийж байвч дээр нь байгаа жүжигчин самбаатай тэнцэн зогсоод бас хос таяг тулж гар дээрээ тэнцэж мөн хамгийн дээд сандлыг хэлтгий түшүүлэн тавьж, тэр гулсаад явчиж болзошгүй сандал дээр ажиггүй сууж байгаа нь жүжигчний уран чадварыг илт үзүүлж байна. Хөгжөөн баясгагч жүжигчин өнөө олон


308 давхар сандлыг баганадаж байгаа 4 лонхны нэгий нь сэм сугалж аваал алиалж байхад, үзэгчид сэтгэл хөдлөн тэр лонхы нь бушуу буцааж тавиасай гэлцэж, харин тэртээ өндөр дээр тэнцэж байгаа жүжигчин ер эмээсэн шинжгүй, тэвчээртэй инээж байх юм. Жүжигчин Ц.Дамдинсүрэн‚ Төмөрхүү, Бадарч нар жад тоглож сурчээ. Ялангуяа Дамдинсүрэн чадамгай тоглодог болжээ. Жүжигчин Дарамсэд, Дэмчигжав нар савтай усыг асгалгүй, улаан цогийг унагалгүй хурдан эргүүлж байгаа нь мөн л уран аргатай юм. Сул татсан төмөр утсан дээр тэнцэж, хятадын ардын бүжиг хийдэг Чунцингийи циркийи жүжигчин Лю Цуй-ений тоглолтыг авьяаст жүжигчин Цэрэндулам сайн сураад чадамгай тоглодог болжээ. Жүжигчин Дарамсэд нарны халх мэт зүйл дээр жижиг бөөрөнцөг, мөн тоорцог эргүүлэн, хятад циркчдээс сурсан жонглёроо аятайхан тоглож байна. Тал бүрдээ хутганы үзүүртэй, бас гал дүрэлзэн асч байгаа цагриг дундуур жүжигчин Намхай, Ядамсүрэн, Хишигт нарын үсрэн гарч байгаа, ёроолгүй хоосон савнаас элдэв зүйл гаргах зэргээр жүжигчин Цэнд аюуш сонирхолтой хятад илбэ үзүүлж байгаа, гурван жүжигчний, өргөн туузыг олон янзаар хуйлруулж байгаа, өрөөсгөл дугуйгаар Бадарч тэргүүтэй 4 жүжигчний явж байгаа, жүжигчин Дамдин, Бадмаа, Минжин гурвын хийж байгаа першийн тэнцүүр бол мөн л цөм хятад циркчдээс манайхны сурч авсан зүйл юм. Улсын циркийн жүжигчид, шинэ тоглолтод зориулж элдэв чимэглэлийг өөрсдөө санаачлан хийжээ. Хятад циркийн зүйлийг тоглоход зохилдуулан, хятадын ардын яруу сайхан хөгжмөөс, хөгжмийн удирдагч Дагва-осорын найруулсан нь тун аятайхан болжээ. Энэ тоглолт, циркийн жүжигчдийн уран бүтээлийн шинэ алхам болсон нь гарцаагүй. Ганц дугуйгаар явах зарим жүжигчний жад тоглож байгаа зэргийг үзэхэд уг зүйлд хараахан гүйцэд мэргэжээгүй, дадлагагүйдэж байгаа байдал илт үзэгдэж байгаа ч гэсэн, уг зүйлд цаашид сайн сурах төлөвөө олсон гэж үзүүштэй. Дашрамд хэлэхэд улсын цирк, жүжигчдийг тус бүрийн авьяас сонирхлыг харгалзан ямар нэг төрлийн циркт голлуулан мэрэгжүүлэх явцал дутагдалтай, нэг жүжигчнээс заримдаа юм бүхнийг хийхийг шаардахад хүрдэг байна. Энэ бол тоглох зүйлээ хэзээ ч, хаана ч бардам тоглож чаддаг, мэргэжилдээ үнэхээр мастер нь болсон тийм өндөр мэрэгжил чадвартай циркчдийг олноор бэлтгэх зорилтыг хангахад хэрхэвч дөхөмтэй биш. Энэ талаар Урлагийн хэрэг эрхлэх хороо ч их анхаарал тавих нь зүйтэй. Үзэгчид, циркийн энэ тоглолтыг сэтгэл хангамжтай үзэж, монгол-хятадын ард түмний сайн сайхан үр дүнтэй улам зузаарч байгаа соёлын харилцаанд баяр хүргэн, агуу их хөрш гүрэнтэй эдийн засаг соёлын хамтын ажиллагааг улам өргөтгөх халуун эрмэлзлээ илэрхийлж байна. Н. Жамбалсүрэн. Үнэн сонин. 1955.05.12. Пүрэв. №110 (6018) 3-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын хэсэг ажилчид Б.Н.М.А.Улсад ажиллахаар ирэв


309 Б.Н.Х.А.Улсаас ирэх ажилчдын хэсэг нь өчигдөр Улаанбаатарт ирлээ. Хятад ажилчдыг “Улаанбаатар” төмөр замын буудал дээр, Б.Н.М.А.Улсын нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах хариуцлагатай ажилтан, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн төлөөлөгчид халуунаар угтав. Мөн Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар угталцав. Б.Н.Х.А.Улсын ажилчдыг хүлээн авах хөдөлмөрчдийн цуглаан дээр М.А.Х.Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн нөхөр Балжинням үг хэлэв. Нөхөр Балжинням хэлсэн үгэндээ, тус улсад ирж байгаа хятад ажилчид нь манай хоёр улсын ард түмний ах дүүгийн бат найрамдал, энх тайван хамтын ажиллагааны тод илрэл бөгөөд эх орондоо социализмын үндсийг байгуулж байгаа монголын ард түмний ариун үйлсэд их тус нэмэр болно гэдгийг онцлог тэмдэглэв. Бас Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх нөхөр Жен Дэ-чан баяр хүргэж үг хэлэв. Хөдөлмөрчид нижигнүүлэн алга ташиж, “Монгол-Хятадын ард түмний бат найрамдал мандтугай” гэсэн лозун уриаг цууриатуулж, Хятадын ард түмний жолоодогч Мао Цзе-дунгийн тухай дууг монгол хятад хэл дээр баясгалантай дуулав. Энэ ирж байгаа ажилчдын олонхи нь барилгын ажилчид юм. Энэ жил тоосгын завод нийслэл Улаанбаатар хотод шинээр барих барилгуудад зориулж 30 сая тоосго үйлдвэрлэх бөгөөд үүнд эдгээр ажилчдын оруулах хувь нэмэр маш их юм. Үнэн сонин. 1955.05.29. Ням.№125 (6033) 1-р нүүрт. Монгол-Хятад ажилчдын хамтын чармайлт Манай эх орны нийслэл, Улаанбаатар хотод баригдаж байгаа Б.Н.М.А.Улсын үйлдвэрчний эвлэлийн ордны их барилгад монгол-хятад олон зуун ажилчин, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Энэ барилга дээр манай анд нөхөд Б.Н.Х.А.Улсын Чан Чунь хотын барилгын үйлдвэрт ажиллаж байсан техникч Цяо Го-чан тэргүүтэй зуу гаруй хятад ажилчин ажиллаж байна. Тэд бол барилгын янз бүрийн мэргэжилтэй туршлагатай ажилчид юм. Хятад нөхөд манай барилгачдад их зүйлийг сургаж, монгол-хятад барилгачид найрсаг дотно ажиллаж байна. Хятад нөхдийнхөө туршлагаар бид барилгын шавардлага, модон материалыг хэрэглэх, цагаан шал тавих, төмөр дээвэр эсгэх зэрэг ажилд хүний хүч ба үлэмж материал хэмнэх туршлага олж байна. Барилгын мод, банзыг зүсэж тааруулах, шал, адар тавих, дээврийн төмөр ба банзыг өөдөсгүй эсгэх, нарийн шавардлага зэргийг тэд гойд сайхан хийдэг юм байна. Шавар, мужаан, төмрийн бригадуудад ажиллаж байгаа хятад нөхдийн ашигтай санаачилга нь барилгад үлэмж хэмнэлт гаргаж байна. Монгол-Хятад ажилчдын хамтарсан хүч нь барилгын үйлдвэрлэлийн явцыг мэдэгдэхүйц түргэтгэж байна. Тус ордны барилгынхан 5 дугаар сарын 20 хоногийн төлөвлөгөөг амжилттай биелүүлээд цаашид сарын төлөвлөгөөг биелүүлэх боломж оллоо. Хятад ажилчдын жишээгээр ажиллаж байгаа барилгын мужаан Ядмаа, Жадамбаа, тоосгоны өрөгч Баяр, Намсрай, Сономжамц, ажилчин


310 Цэнд-Аюуш, Цагаандархи, Жавзан, Дэнсмаа нарын олон хүн өдөр бүрийнхээ нормыг 150- 200 хувь хүртэл хүргэж биелүүлж байна. Ажиллах хүч, мэргэжилтэй ажилчдаар хангагдсан болохоор бид одоо энэ барилгыг хугацааны нь өмнө дуусгаж ашиглалтад оруулах бүрэн бололцоотой болов. Техникч нөхөр Цяо Го-чан бид хоёр барилгынхаа одоогийн байдал, хүмүүсийнхээ ажиллагаа хүчийг бодож үзээд энэ барилгыг хугацаанаас нь өмнө 9 дүгээр сард ашиглалтад оруулах бололцоотой гэж үзсэн. Одоо бид энэ зорилгод ажлаа чиглүүлж байна. Монгол-хятад барилгачдын хамтын чармайлт нь дээрх зорилтыг нэр төртэй хангаж, манай бүтээн байгуулах энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулна. Бизьяа /Үйлдвэрчний эвлэлийн ордны барилгын техникч/ Үнэн сонин. 1955.05.31. Мягмар. №126 (6034) 2-р нүүрт. Их гүрний нийслэл Бээжин хотын хөгжилтэй нь танилцсан нь Хятадын их ард түмний нийслэл Бээжин хотын асар их хөгжилтэй танилцах сайхан завшаан надад тохиолдов. Бээжин хот бол Хятадын эртний том хотын нэг юм. Тэр хотын сууринд 3000 гаруй жилийн өмнө хот суурин байжээ. Б.Н.Х Ард улсыг тунхаглан байгуулснаас эхлэн Бээжин хот шинэ Хятад ард улсын нийслэл болсон билээ. Тэр цагаас Бээжин хот улам бүр цэцэглэн хөгжиж байна. Бээжин хотод Хятадын ард түмний эртний түүхийн дурсгалт орд харш, үзэсгэлэн гуа бүхнээр элбэг Хятадын ард түмэн тэр энхрий хотоо хайрлан хамгаалж, шинчлэн тохижуулахын тулд бие хайргүй хөдөлмөрлөж байна. Бээжин хотыг шинэчлэн байгуулахад ихээхэн бэрхшээл байсан боловч тус хотын ард иргэд тэр бэрхийг тэсвэртэй баатарлаг хөдөлмөрөөрөө даван туулж түүнийг шинэ Хятад ард улсын орчин цагийн боловсон тохилог нийслэл болох асуудлыг комминуст намынхаа үргэлжийн халамж анхаарлын ачаар амжилттай шийдвэрлэж байна. Бээжин хотыг шинэчлэн тохижуулахдаа юуны урьд түүний ариун цэврийн байдлыг сайжруулж, хотод оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах ажлаас эхэлжээ. Чөлөөлөгдөх үед Бээжин хот олон жилийн хог новш ихтэй, цэвэрлэх систем нь хүрэлцээгүй, хотын төвд хааны ордны орчим байсан 280 км-ын хоолойгоос дөнгөж хориодхон километр нь ажилтай байжээ. Борооны уснаас 1100 хэсэг газар шалбааг тогтож байсны дээр хотын доторхи нуурын ус нь өмхийрч муудсан байжээ. Үүний улмаас хотын агаар хүний эрүүл мэндэд тохиромжгүй болж байсан байна. Чөлөөлөгдсөний дараахь жилд хотын ба түүний ойр хавийн бүх хог новшийг арилгах 4800000 кубметр хогийг хотоос зайлуулж хаясны дээр муу ус цэвэрлэх системийг цэвэрлэн засч бүрэн ажиллагаатай болгоод 650 гаруй километр урт хоолой тавьж хотын районыг хангасан байна. Өмхийрсөн нуурыг лайдаж 3380000 кубметр шавар малтан зайлуулж цэвэр устай болгожээ. Ариун цэврийн талаар хотын хөдөлмөрчдийг ингэж үйлчилж, нийслэлээ цэвэр байлгаж чаддаг болсон явдал, хөдөлмөрчдийн төлөө


311 Хятадын Коммунист нам, ардын засгийн газар хичнээн их анхаарч тэдний аж байдлын төлөө шинэ шинэ арга хэмжээ авч байдгийн тод илрэл юм. Бээжин хотыг тохижуулж, нийслэлийн хөдөлмөрчдийн эрүүл мэндийг сайжруулах талаар авсан бас нэг том арга хэмжээ бол халдварт өвчин тараагч ялаа, шумуул, хулгана, зурам мэт амьтан устгасан явдал юм. Тоо тоймшгүй олон хорхой шавьжийг толгой дараалан устгах ажлыг амжилттай шийдвэрлэсэн нь, ард олны хүчийг зөв дайчлан зохион байгуулж чадвал шийдвэрлэгдэхгүй асуудал байдаггүйг тодорхой харуулж байна. Бээжин хотод тэр ажлыг зохиохдоо юуны урьд уг ажлын ач холбогдлыг хөдөлмөрчдөд өргөн таниулж ялаа, шумуул, хулгана, зурам устгах ажлыг удирдан зохион багйуулах тусгай комиссыг нам залуучуудын эвлэлийн гишүүдээр удирдуулан хотын хороо, томоохон албан үйлдвэрийн газар байгуулжээ. Тэр ажилд зориулан тусгай сонин гаргаж, уг ажлын явц туршлагыг олон нийтэд өргөн нэвтрүүлэн, хүн бүр өдөр тутмын нормоо биелүүлж байгаа эсэхийг бүртгэн шалгаж үүргээ сайн биелүүлэгсдийг сайшаан урамшуулдаг байжээ. Чөлөөлөгдсөнөөс хойш, хуучин байсан цэвэр усны хангамжийн хоолойг цэвэрлэн засаад 250 километр урт шинэ хоолой барьсны ачаар Бээжин хотын 1300000 айл, ойр хавийн тосгон хөдөлмөрчид цэвэр усаар хангагджээ. Цэвэр усны хангамжийн хоолойтой болгон усны асуудлыг шийдвэрлэх явдал хотын амьдралд тэргүүн зэргийн ач холбогдолтой байдгийг Бээжин хотынхны туршлага нотолж байна. Бээжингийнхэн, зөөврийн ба тогтмол уснаас ус хэрэглэхээ байгаад 3 жил шахам болж байна. Хотынхон тэр цоргоноос дуртай цагтаа хэрэглэхийнхээ хэмжээгээр ус авч хэрэглэдэг. Тонн усыг ардуудад 13 мөнгөөр өгдөг байна. Бээжин хотын ард иргэд 1 хоногт 130000- 200000 тонн ус хэрэглэдэг гэнэ. Бээжинг хангадаг цэвэр усны станц 6 байна. Үүний нэгийг үзэхэд усны ундрагад зориулж олон өрөмдмөл худаг гаргажээ. Эдгээр худгийн усыг цахилгаан хөөрцөг татаж 1000 тонн усны багтаамжтай усан хадгаламжин том саванд хийсний дараа химийн аргаар цэвэрлэж ариутгаад, цагт 3000-5000 мтонн, өдөрт 40000 хүртэл тонн усыг цахилгаан хөөрцгөөр гадагш нь шахаж гарган, ус хэрэглэх хоолойнуудаар гүйлгэж өгдөг байна. Бээжинг цэвэр усаар хангадаг систем, бохир усыг урсгадаг хоолонуудын ажиллагаа нь бүхэл бүтэн том үйлдвэр юм. Тэр хоёр хоолойн өдөр тутмын үйлчлэх ажиллагаанд 1000 гаруй ажилчин ажилладаг. Түүнээс 600 нь дан мэргэжлийн хүмүүс юм. Тэр системүүдийг шинэ барьсан байшин барилгатай холбох, тавигдаагүй райноор гүйцээж тавих ажлыг эрчимтэй хийж банйа. Тэр ажлыг хийхэд байнгын 3000 гаруй ажилчин ажилладаг байна. Бээжин хотыг шинэчлэн барихад их барилгын ажил дэр Бээжин хотын зөвлөлийн харьяанд 140 мянган барилгачинтай барилгын том байгууллага ажиллаж байна. Бээжинг чөлөөлөх үед тус хотод 1700000 хүн сууж байсан бол энэ хэдхэн жилийн дотор 2700000 хүн суух болсноос гадна хотын дүүргийн хамт 3 сая 300 мянган хүн амтай болжээ. Энэ учраас орон сууцны хэрэгцээ их өсчээ. Ард олны байнга өсч байгаа хэрэгцээг хангахын тулд хотын барилгын ажлыг хүчтэй өрншшлж, сүүлийн 5 жилд 220000 айлын орон сууц, аж


312 үйлдвэр соёлын барилгыг оролцуулан бүгд 11000000 гаруй хавтгай дөрвөлжин метрт барилга барьжээ. Тэр районд Бээжингийн их сургуулиас гадна олон үндэстний суралцах дээд сургууль, уул уурхайн, металлын, нефтийн, газар шинжилгээний, нисэх онгоцны зэрэг 30 гаруй дээд сургууль байна. Тэдгээр сургууль, хятад улсыг хүнд аж үйлдвэржүүлэх программыг амжилттай биелүүлэх явдалд мэргэжилтэй боловсон хүчинүүдээр холбож байна. Бээжин бол Хятад улсыг соёл шинжлэх ухаан, засаг захиогааны том хот юм. Тэнд шинжлэх ухааны академи, олон дээд сургуулиас гадна 903, бага сургууль, 69 дунд сургууль, ажилчин таричны түр сургууль 10, техникум 26 байна. Зөвхөн бага дунд сургуульд 300000 хүүхэд суралцаж байна. Бээжин хот бол түүхийн дурсгалт орд харш, сүм дуган музейгээр баялаг хот юм. Түүхийн дурсгалт зүйлийг хайрлан хамгаалж байдаг нь эрдэмтэн шинжээчнийг баярлуулхаар барахгүй, зургаан дүнчүүр ард түмний түүхт нийслэлийн сайхан дурсгалыг сонирхон үзэх хүн бүрийг бахдуулж байна. Өнгөрсөн түүхийнхээ дурсгалт зүйлийг ингэж гайхамшигт сайхнаар сэлбэн засаж, хайрлан хамгаалж байгаа нь Хятадын ард түмний өндөр соёлтой, боловсон ард түмэн гэдгийг юу юунаас илүү тодорхой харуулж бахтай сайхан орд харш, сүм дуган, хөрөг дүрс урлан бүтээсэн ардын урчуулын бишрэн гайхмаа авьяас хөдөлмөрийг эрхэмлэн хүүндэтгэж үздэгийгн гэрч баримт байна. Чөлөөлөгдсөнөөс хойш Бээжин хотын бүх цэцэрлэг, цэцэглэгийг засч байгуулах ажлыг амжилттай хийж 50000 мод нэмж тарьжээ. Одоо Бээжингийн хүн бүрд 4 хавтгай дөрвөлжин метр ногоон талбай оногдох жишээтэй байна. Бээжин хотыг тохижуулан сайжруулах ерөнхий төлөвлөгөөний ёсоор цэцэрлэгийн улам өргөтгөх юм. Барилгын ажлыг ахицтай болгож чадаж чанарыг сайжруулахын тулд барилгын ажилчдыг курс, семинараар сургаж тэдний мэрэгшлийг дээшлүүлдэг байна. Бээжин хотыг аж үйлдвэрийн том төв болгохын тул үйлдвэрийн газруудыг байгуулж байна. 1953 онд ашиглалтанд орсон нэхмэлийн фабрикт 50 мянган ээрүүлтэй, 600 гаруй суурь машин, 2600 ажилчин ажиллаж байна. Бээжинд усны чанартай томоохон үйлдвэр 93 байна. Бээжин, зам тээврийн талаар ихээхэн хөгжсөн хот юм. Ялангуяа олон нийтийн богинын тээвэр өсчээ. Чөлөөлөгдөх үед Трамвайн 50-иадхан вагон 240 болжээ. Автобус 5- хан байсан бол одоо 326 автобус ажиллаж байна. Трамвайн вагон, троллебусыг улам олон болгох зорилт тавьж байна. Хотын гудамж талбайнуудыг засч цардах ажлыг амжилттай хийж, хуучин байсан 240 километр цардмал замын дээр 620 километр зам нэмж засчээ. Бээжин бол цахилгаан гэрлээр бүрэн хүрэлцээтэй болжээ. Хятадын ард түмний хотоо тохижуулж байгаа хөдөлмөрч сайхан баялаг туршлага, Улаанбаатар хотыг тохижуулахад сайхан жишээ болох юм. Г.БАГАА Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга Үнэн сонин. 1955.06.05. Ням. №131 (6039) 2-р нүүрт. Манай хөдөө аж ахуйн хөгжилд шинэ хувь нэмэр


313 1949 онд болсон Хятадын ардын хувьсгалын түүхт ялалт бол Монгол-Хятадын ард түмний найрамдалт харилцааны шинэ үеийг нээсэн юм. Зөвлөлт Холбоот Улсын зүйл бүрийн тусламжаар эх орондоо социализм байгуулах тэмцэл Монггол- Хятадын ард түмэн гар гараасаа улам их амжилт олж, манай манай ард түмнүүдийн ах дүүгийн найрамдал өргөжин бэхжиж байна. Үүний шинэ тод илрэл бол монголын засгийн газрын хүссэн ёсоор манай ард түмний социализмын байгуулалтын үйлсэд оролцохоор хятадаас үйлдвэр, хөдөө аж ахуйн зүйл бүрийн мэргэжлийн хүмүүс ирж байгаа явдал мөн. Манай улсад шинээр ирж байгаа хятад хятад ажилчдын дотор хөдөө аж ахуйн олон төрлийн мэргэжлийн хэдэн зуун хүн оролцон ирж байна. Тэдний ихэнх нь тариалан, хүнсний ногооны мэргэжилтэй ажилчид юм. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй тэр ажилчид манай хөдөө аж ахуйн социалист секторсангийн аж ахуй, ардын хөдөө аж ахуйн нэгдэл, өвсний станцууд очиж байна. Манай хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн байгуулах, ялангуяа социалист секторуудыг өргөтгөн бэхжүүлэх талаар нам, засгийн тавьсан зорилтыг биелүүлэх тэмцэлдээ манай хөдөө аж ахуйн ажилчид, нэгдлийн гишүүд хятад ажилчидтай хамтран их зүйлийг бүтээх юм. Б.Н.Х.А.Улсаас манай улсад ажиллахаар ирж байгаа хятад ажилчдыг хүлээн авсан нийслэлийн хөдөлмөрчдийн цуглаан дээр Б.Н.М.А.Улсын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газрын дарга нөхөр Ламжав хэлэхдээ, манай улс ардын аж ахуйн үндсэн салаа мөчир – мал аж ахуйг хөгжүүлж, ашиг шимийг нь дээшлүүлэх явдал бол манай нам ба бүх ард түмний гол зорилт мөн. Намын 12 дугаар их хурал, Намын төв хорооны 5 дугаар сарын бүгд хурлаас мал аж ахуй, тариаланг хөгжүүлэх ялангуяа мал аж ахуйд тэжээлийн баз байгуулах талаар нам улсын байгууллага, манай бүх ард түмний өмнө тодорхой зорилт тавьсан билээ. Тариа ногооны төрөл бүрийн мэргэжилтэй хятад ажилчин та нөхөд манай хөдөө аж ахуйд ажиллаж тус улсын хэрэгцээт гурилын 50 хувийг дотооддоо хийх,хүнсний ногооны төрөл ангийг олшруулж, хүнсний ногоог өргөн тарих, малын тэжээлд асар их ач холбогдолтой эрдэнэ шиш тарьж арвин их ургац авах зорилтыг манай хөдөө дахь социалист секторын ажилчин, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдтэй хамтран гүйцэтгэх болно гэсэн юм. Тэр ажилчид манай хөдөө аж хуйн социалист секторуудад очиж ажиллаж байна. Үүнд: 16 сангийн аж ахуи, Төв, Булган, Архангай аймгийн хөдөө аж ахуйн нэгдэл, Ховд аймгийн мал эмнэлгийн шинжилгээний лаборатори, Аргангай аймаг, Сонгино дахь мал эмнэлгийн био үйлдвэрүүдэд очоод байна. Хөдөө ажиллах эдгээр хятад ажилчдын дотор тариа, ногооны мэргэжилтэй хүмүүсээс гадна шаварчин, тоосгочин, мужаа, дархан олон байна. Манай сангийн аж ахуй, нэгдлүүдэд ер нь хөдөөд тохилог сайхан барилга барих талаар 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтыг хангахад тэд их хувь нэмэр оруулах юм. Энэ учраас их хятадын яруу алдарт Коммунист нам, хятадын ардын төв засгийн газрын явуулсан хятад ажилчдыг манай нийслэл хотынхон, манай бүх ард түмэн баяр ёслолын байдлаар угтан авч ах дүү ёснын халуун хайр талархлаа илэрхийлж байгаа юм. 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар төмөр замын буудал дээр болсон хөдөлмөрчдийн цуглаан дээр Хятадын


314 элчин сайдын яамны зөвлөх нөхөр Жен Да-Чен хятад ажилчдыг төлөөлж хэлсэн үгэндээ, Б.Н.Х.А.Улс байгуулагдсанаас хойш Монгол-Хятадын ард түмний уламжлалт найрамдал улам зузаадаж байна. Манай 2 улсын байгуулсан гэрээ хэлэлцээрүүд бол манай хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм. БНМАУ-д социализм байгуулах хэрэгт оролцохоор хятад ажилчид ирж байгаа явдал бол манай хоёр орны ард түмний харилцан туслалцаж, хамтран ажиллах явдалд маш их ач холбогдолтой юм. Монгол улсад ирж байгаа хятадын хөдөө аж хуйн ажилчид тариаланг хөгжүүлэх,түүнийг мал аж ахуйтай холбох талаар БНМАУлсын 2 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхэд монгол ах дүү нарынхаа хамт Зөвлөлтийн мэргэжилтэн нараас сурч амжилт гаргана гэв. (Үнэн сонины сурвалжлагч) Үнэн сонин. 1955.06.09. Пүрэв. №134 (6042) 2-р нүүрт. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн XII их хурал дээр Б.Н.Х.А.Улсын залуучуудын төлөөлөгчдийн тэргүүн нөхөр Чжан Цзэгийн хэлсэн үг Хайрт нөхөд өө! Хятадын залуучуудын давалгаагаар танай их хуралд оролцох их аз жавшаан Хятадын залуучуудын төлөөлөгч бидэнд олдлоо. Хятадын шинэ ардчилсан залуучуудын эвлэлийн Төв хороо ба Хятадын бүх залуучуудын өмнөөс М.Х.З.Эвлэлийн 12 дугаар их хуралд сайн сайхан бүхнийг хүсч, та нөхдөөр уламжлан М.Х.З.Эвлэлийн бүх гишүүд, БНМАУ-ын бүх залуучуудад ах дүүгийн чин сэтгэлийн халуун баяр хүргэе. (Нижгэнэтэл алга ташив) Хятадын залуучууд та нөхдөөс мал аж ахуй, одоо үеийн үйлдвэр, соёл гэгээрлийг өөрийнхөө оронд цаашид хөгжүүлэх 2-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж байгааг анхааралтай ширтэн харж,та нөхдийн олсон амжилт бүхэнд баясан байдаг юм. Социализм байгуулахын төлөө тэмцэлд монголын залуучуудын гаргасан хөдөлмөрийн оргилсон хөдөлгөөн, бүтээлч санаачлага бидэнд бахдал төрүүлж байна. Б.Н.М.А.Улсын залуучуудын олон сайчууд “Тэргүүний сайн малчин” гэдэг хүндэт цол хүртжээ. Олон зуун охид хөвгүүд зориг бадрангуй хөдөлмөрлөсөн учир одон, медалиар шагнагджээ. М.Х.З.Эвлэл, залуучуудын дунд үлэмжхэн хүмүүжлийн ажлыг зохион, тэднийг социализмын байгуулалтад идэвхтэйгээр татан оруулж, М.А.Х.Намын туслагч итгэлтэй бэлтгэл хүч нь болжээ. Танай засгийн газраас М.Х.З.Эвлэлийн үйл ажиллагааг өндөр үнэлж Сүхбаатарын ба Байлдааны гавьяны одонгоор шагнажээ. Эдгээр дээд шагнал бол монголын залуучуудын байгуулсан гавьяны эрхэм сайхан үнэлэлт юм. Эрхэм хайрт нөхөд өө! Хятадын ард түмэн Хятадын коммунист нам, дарга Мао Цзэ-дунийхээ удирдлагаар ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө тэмцэж байна. Хятадын шинэ Ардчилсан Залуучуудын Эвлэл коммунист үзэл санаагаар


315 хятадын залуучуудыг хүмүүжүүлж байна. Хятадын залуучууд, эх орныхоо байгуулалтад идэвхтэй оролцож, улсын төлөвлөгөөг биелүүлэх ба давуулан биелүүлэхийг өөрийн хүндэт үүрэг гэж үзэж байдаг юм. Манайд тэргүүний олон ажилчдыг “цагийг товчилдог хүмүүс” гэж нэрлэдэг юм. Хөдөө аж ахуйн олон тооны тэргүүний залуучууд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны дарга, үйлдвэрлэлийн бригадын даргаар ажиллаж байна. Хятадын залуучууд ахуу их үйл хэргийн төлөө тэмцэж яваа гэдгээ сайн мэдэж байна. (Алга ташив). Эдийн засаг, соёлын хөгжлийн хувьд хоцрогдсон манай орныг хүнд аж үйлдвэржсэн тэргүүний гүрэн болгон хувиргахад залуу үе бүх хүч чадлаа дайчлан оролцох ёстой. Бидний замд хүнд бэрхшээл их байгаа боловч агуу их Зөвлөөт Холбоот Улсын жишээгээр Зөвлөлтийн ард түмний сэтгэл харамгүй тусламж,ардын ардчилсан орнуудын ах дүүгийн дэмжлэгээр манай үйл хэрэг дамжиггүй ялна гэдэгт бид бат итгэж байдаг юм. (Алга ташив). Хайрт эх нутгийн маань салшгүй хэсэг – Тайвань арлыг чөлөөлөх их зорилго Хятадын ард түмэн ба залуучуудын өмнө зогсож байгааг хэн ч мэднэ. Бид Тайвань арлыг чөлөөлнө! (Удтал алга ташив) Америкийн Нэгдсэн Улсын түрэмгий этгээдүүд олон улсын байдлыг түгшүүртэй болгон, шинэ дайнд бэлтгэж, элдэв муу аргаар манай бүтээх хөдөлмөрт саад хийхийг оролдож байна. Иймд бид өөрсдийн сонор сэрэмжийг дээшлүүлж, тэдний бузар төлөвлөгөөг тас цохих ёстой. Бид ганцхүү энх тайваныг хамгаалах хүсэлтэй биш, харин түүнийг хамгаалах хүч чадалтай юм. (Алга ташив). Зөвлөлт холбоот Улсаар манлайлуулсаар энх тайван, ардчилал социализмын лагерийн нэгдэл бол гантиг чулуу мэт бат бэх бөгөөд түүнийг ялан давах хүч дэлхийд байхгүй. (Алга ташив). Хэрэв империалистууд түрэмгийлэх дайныг дэгдээх юм бол бид бүх дэлхийн улс түмэнтэй хатран тэднийг газрын хөрснөөс арчина гэж хятадын ард түмний жолоодогч, дарга Мао Цзэ-дун хэлсэн юм. (Алга ташив). Б.Н.Х.А.Улс бол Б.Н.М.А.Улсын ах дүүгийн найрамдалт хөрш юм. Хятад улсыг чөлөөлснөөс хойш манай хоёр улсын ард түмэн ба залуучуудын найрамдал, шинэ хөгжлийг олжээ. Манай хоёр орний ард түмэн нэг эрмэлзэлтэй бөгөөд нэг замаар явж байна. Бидний хамтын ажиллагаа, өдөр ирэх тутам бэхжиж байгаа бөгөөд цаашид зогсолтгүй хөгжих болно. Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улсыг холбосон төмөр зам манай орнуудын ард түмний үүрдийн найрамдлын бэлэг тэмдэг болж байна. (Алга ташив). Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар мөр зэрэгцэн социализм байгуулж байгаа Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улсын ард түмний бие биедээ харилцан туслах ажилд найрамдлын энэ замд ихээхэн тус хүргэх нь дамжиггүй. Энэ нь манай бүтээн босгох ажлыг хурдасгах, Ази ба бүх дэлхийд энх тайваныг хамгаалах хэрэгт их ач тустай юм.


316 Манай төлөөлөгчид хятадын залуучуудын өмнөөс танай их хуралд нөхөр ёсны халуун баяр хүргэх даалгаврыг хүлээсэн юм. Х.З.Эвлэлийн XII их хуралд их амжилтыг хүсч, цаашид их хурлынхаа шийдвэрийг биелүүлэх хэрэгт гялалзсан амжилт олохыг та нөхдөд дахин ерөөе. (Алга ташив). Б.Н.Х.А.Улс, ба Б.Н.М.А.Улсын ард түмэн болоод залуучуудын нөхөрлөл мандтугай! (Алга ташив). Монголын залуучуудыг зоригжуулан зохион байгуулагч М.А.Х.Нам мандтугай! (Алга ташив). Зөвлөлт холбоот Улсаар манлайлуулсан энх тайван ардчилал социализмын лагерийн бэт нэгдэл мандтугай! (Удтал алга ташив). Үнэн сонин. 1955.06.15. Лхагва. №139 (6047) 3-р нүүрт. ХЯТАДЫН ШИНЭ-АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛ БА СОЛОНГОСЫН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРААС ЯВСАН НЬ Хятадын Шинэ-Ардчилсан Залуучуудын Эвлэлийн Чжан-Цзэ тэргүүтэй төлөөлөгчид мөн Солонгосын Ардчилсан Залуучуудын Эвлэлийн Ким Бон Ун тэргүүтэй төлөөлөгчид, энэ 6 дугаар сарын 20-нд Улаанбаатараас эх орондоо буцахаар нислээ. Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээрээс энэ төлөөлөгчдийг явахад нь М.Х.З.Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Ядамсүрэн, Ж.Жамсран, Х.Гунгаадорж, Гэгээрлийн Яамны сайд М.Жамсран, М.Х.З.Эвлэлийн Төв Хорооны хариуцлагатай ажилтнууд үдэв. Мөн төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ХОн Дон Чер болоод дурдсан элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтнууд үдэв. Үнэн сонин. 1955.06.21. Мягмар. №144 (6052) 1-р нүүрт. Хятад ажилчид сангийн аж ахуйд ажиллаж байна Б.Н.Х.А.Улсаас манай улсад ирсэн хөдөө аж ахуйн мэргэжилтэй хэсэг хятад ажилчин Төв аймгийн Борнуурын сүү ногооны аж ахуйд ажиллаж байна. Тэдний дотор ногоо, барилга, мужаан, тариалангийн мэргэжилтэй хүмүүс оролцжээ. Хятад ажилчид бригад хэсэг болж, ажлын нарийн хувиартай ажиллаж байна. Манай сангийн аж ахуйн ажилчид, ах дүү хятад ажилчдаас шинийг сурч тэдэнтэй хамтран зориг төгөлдөр ажиллаж байна. Борнуурын сангийн аж ахуйнхан энэ жил тариа ногооны талбайг өнгөрсөн жилээс бараг 2 дахин нэмэгдүүлж тариа, ногоо тарих ажлаа хугацаанд нь дуусгаад, тариа ногоо арчлах


317 ажлыг амжилттай хийж байна. Ногоо тарих бригадын хятад ажилчид таримлын нэр төрлийг олшруулахын тул чихрийн манжин, олс, чинжүү, төрөл бүрийн гуа, тосны ургамал зэрэг 14 шинэ төрлийн ногоог 2-4 га газарт тарьжээ. Барилгын бригадын хятад ажилчид үнээ, гахайны байр саравч, орон сууц барих ажилд ороод эхний 7 хоногт талх барих газрын байшин барьжээ. Тарианы бригадын хятад ажилчид 9 өдрийн дотор, өргөөшөө 1 метр, гүнээр 40 см, 3400 метр урт шуудуу татаад эрдэнэ шишийн талбайг усалжээ. Сангийн аж ахуйн ажилтан Гомбо ярихдаа, манай аж ахуйд ирсэн хятад ажилчны дарга Ху овогт бол холбооны мэргэжилтэй, 22 настай залуу эр юм. Түүний ажилсаг, хөнгөн гавшгай, ажилчидтай нягт холбоотой ажилладгийг хараад сэтгэл бахдам юм. Ху овогт бол сангийн аж ахуйг цаашид хөгжүүлэх хэрэгт олон талаар санаачилж их туслаж байна гэв. -Монгол улсад ирээд юу хий гэсэн бүхнийг түргэн хугацаанд чанар сайтай бүтээж чадсанаар бид, хятадын коммунист нам, төв засгийнхаа газрын даалгаварыг биелүүлэх юм гэж нөхөр Ху овогт ярилаа. Б.Дамдинсүрэн Үнэн сонин. 1955.07.02. Бямба. №154 (6062) 2-р нүүрт Б.Н.Х.А.Улсын шинжлэх ухаан-соёлын зүтгэлтний төлөөлөгчид Улаанбаатарт ирэв Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд 1955 онд соёлын талаар ажиллах гэрээ ёсоор энэ оны 7 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шинжлэх ухаан, соёлын зүтгэлтний төлөөлөгчид, манай улсад ирэв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хятадын нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний салбарын гишүүн, Хятадын шинжлэх ухааны академийн түүхийн 2 дугаар институтийн даргын орлогч, Баруун Хойт Хятадын их сургуулийн доктор Хоу Вай-лу (төлөөлөгчдийн дарга), Сычуань мужийн утга зохиол урлагийн ажилтны холбооны орлогч дарга, Хятадын хөгжимчдийн холбооны Чэнду хот дахь салбарын дарга, Баруун Өмнөд Хятадын хөгжмийн институтийн захирал, Хятадын хөгжимчдийн эвлэлийн байнгын хорооны гишүүн Чан Су-минь, Бээжин хотын гэгээрлийн хэлтсийн дарга ардыэ хорооны гишүүн Вэн Ду-цзян, Өмнөд Хятадын Кантон дахь сургуулийн дэд захирал, Өмнөд Хятадын багшийн институтийн ректор Чэнь Вэй-ши нар оржээ. Улаанбаатар хотын нисэх онгоцны буудал дээр төлөөлөгчдийг Гадаадтай Соёлоор Харилцах Товчооны дарга Цэрэндорж, Б.Н.М.А.Улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн орлогч дарга Гомбосүрэн, Урлагийн хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Пүрэв, бас шинжлэх ухаан, соёлын төлөөлөгчид угтав. Мөн төлөөлөгчдийг Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин ба элчин сайдын яамны гишүүд угтав. Үнэн сонин. 1955.07.11. Даваа. №162 (6070) 1-р нүүрт.


318 Монгол ардын цэргийн ансамбль Б.Н.Х.А.Улсад байгаа нь Ансамблийн анхдугаар тоглолт боллоо БЭЭЖИН 7 дугаар сарын 6 (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч). Монголын Ардын цэргийн ансамблийнхний анхдугаар тоглолт болох энэ орой, Бээжин хоотын ардын их театрын үүдэнд олон зуун хүн цугларч их хөл хөдөлгөөнтэй байв. Ардын их театрт Хятадын ардын чөлөөлөгч армийн удирдах хүмүүс хүрэлцэн ирсний дотор Б.Н.Х.А.Улсын, Улсыг Батлан Хамгаалах Яамны сайд Пэн Дэ-хуай, Хятадын ардын чөлөөлөгч Армийн улс төрийн ерөнхий газрын даргын орлогч Шио Хуа, Ардын чөлөөлөгч армийн жанжин штабын орлогч дарга Чень Ген нар болоод Бээжин хотын гарнизоны ангиудын удирдах дарга нар байв. Мөн ардын их театрт, Б.Н.Х.А.Улсад суугаа СССР ба ардын ардчилсан орнуудын дипломат корпусийнхан, Бээжин хотод байгаа гадаадын соёл урлагийн төлөөлөгчид ирсний дотор Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсын урлагийн ажилтан 70 гаруй хүн байв. 1500 хүний багтаамжтай, ардын их театр төдхөн үзэгчдээр пиг дүүрэв. Хөшиг аажимхан нээгдэхэд Монголын Ардын Цэргийн ансамблийнхан тайзан дээр байраа эзэлсэн байв. Б.Н.Х.А.Улсын Ардын Чөлөөлөгч Армийн Улс төрийн ерөнхий газрын соёлын газрын дарга Чень И, Б.Н.Х.А.Улсын Соёлын Яамны сайдын орлогч Дин Ши-линь, мөн Гадаадтай соёлоор харилцах товчооны дарга Б.Н.Х.А.Улсын бүжигчдийн эвлэлийн даргын орлогч Ху Го-ган, дуучин эмэгтэй Ли Мин нарын зэрэг хүмүүс цэцэг барин тайз нь дээр гарч ирэв. Монгол-Хятадын сүлд дуулал хөгжимд эгшиглэхэд үзэгчид суудлаасаа босцгоолоо. Хятадын Ардын Чөлөөлөгч Армийн улс төрийн ерөнхий газрын ажилтан нөхөр Ли Вин ёслолын хурлын нээв. Дараа нь улс төрийн ерөнхий газрын соёлын газрйн дарга Чень И үг хэлэв. Нөхөр Чень И хэлэхдээ: Сүүлчийн жилүүдэд Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улс соёлын хамтын ажиллагааны тухай төлөвлөгөөг үндэслэж явуулсан олон зүйлийн ажил, манай хоёр улсын соёлын харилцааг улам нягтруулсаар байна. Одоо Монголын Ардын Цэргийн дуу бүжгийн ансамблийнхан урьж хүссэн ёсоор манай улсад айлчлан ирсэн явдал бол Хятад Монгол хоёр улсын Соёлын харилцааг цаашид бэхжүүлэн босгох үйл хэрэгт ихээхэн тус нэмэр болж Хятад, Монгол хоёр улсын ард түмэн ба цэргийн ах дүүгийн найрамдлыг улмаар зузаатгах нь гарцаагүй юм гэв. Монголын Ардын Цэргийн ансамблын дарга хурандаа нөхөр Цэнд хариу баяр хүргэж. Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улсын соёл урлагийн харилцаа улам өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэж шинэ амьдралаа байгуулж байгаа Хятадын ард түмэнд улам их амжилт олохыг ерөөхөд үзэгч олон удтал нижигнүүлэн алга ташив. Монгол цэргийн ансамблийнхний тоглолт Монгол ардын Хувьсгалт Намын тухай дуугаар эхэлж “Зөвлөлтийн арми”, “Хятадын Ардын Чөлөөлөгч армийн марш”, “Ган зам” зэрэг дууг дуулав. “Хятадын ардын чөлөөлөгч армийн маршийг” хятад хэл дээр дуулахад үзэгчид нижигнэтэл алга ташиж дахин дуулуулав. Хятадын уран сайхны бригадын жүжигчин Ху Го-ган хэлэхдээ: Монголын ансамблийнхний тоглолт бидэнд хамгийн ойр


319 дотно санагдав. Энд дуулж байгаа дуунууд туйлын амархан сайхан ойлгогдож байна. Жишээ нь “Ган зам”, “Залуучуудын тухай” дуунууд онц сонин байв. Бид хэдийгээр хэлийг нь мэдэхгүй боловч дуулж чадмаар бодогдож байна гэж ярив. М.А Цэргийн бүжгийг Хятад нөхөд тун их сонирхож байна. Энэ бүжиг нь манай уран сайхны бригадынхны тоглодог “Төвдийн морин цэрэг” гэдэг бүжигтэй их төстэй учраас бид амархан ойлгож байна гэж ярьж байв. Жүжигчин Пүрэвсүрэн, “Эхийн ачийг” дуулж “Нань Ни Вань” гэдэг дууг хятад хэл дээр дуулахад урьж дахин дуулуулав. Женьминжибао сонин ба цэргийн зурагт сэтгүүлийн сурвалжлагч, мөн зохиолчдын ярьж байгаагаар “Эхийн ач”, “Нань Ни Вань”, “Нэгдэлдээ элсье” гэдэг дуунууд тун аятайхан байна гэв. Монголын ансамблийнхний дуу, бүжиг, хөгжмийн зэрэг бүх тоглолтыг хятад нөхөд халуун элэгсэгээр угтаж байв. Концертын төгсгөлд “Дэлхийн ард түмний сэтгэл нэг” гэдэг дууг хятад хэл дээр дуулж дуусмагц үзэгчид алга нижигнүүлэн ташиж бүгдээрээ босцгоолоо. Хятадын ардын чөлөөлөгч армийн уран сайхны бригадынхан, монгол жүжигчидэд цэцэг барив. Хятадын төв хэвлэл “Женьминжибао” сонины энэ 7 дугаар сарын 5-ны дугаарт М.А.Цэргийн ансамблийнхан Хятад ард улсад ирсэн явдал бол хоёр армийн ба хоёр улсын ард түмний найрамдлыг улам бэхжүүлэхэд онц ач холбогдолтой юм гэжээ. О.Цэрэндорж. Бээжин хот. Үнэн сонин. 1955.07.11. Даваа. №162 (6070) 1-р нүүрт. Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Батлан Хамгаалах Яамны сайд нөхөр Пын Дэ-хуайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын яруу алдарт Ардын чөлөөлөх армийн 28 жилийн ойг тохиолдуулан, Б.Н.М.А.Улсын Ардын Цэргийн бүрэлдэхүүний өмнөөс ба хувиасаа Танд болон Танаар дамжуулан, аугаа их Б.Н.Х.А.Улсын Ардын чөлөөлөх Армийн нийт дайчдад зүрхний халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Хятадын их ард түмний бүтээлт хөдөлмөр, дэлхий дахины ба алч Дорнодын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах ариун үйлсэд цаашид улам их амжилт олохыг Танд ба ардын чөлөөлөх армийн дайчдад ерөөе. Б.Н.М.А.Улсын ардын цэргийн жанжин дэслэгч генерал БАТАА Улаанбаатар хот. 1955 оны 8-р сарын 1. Үнэн сонин. 1955.08.02. Мягмар. №179 (6087) 1-р нүүрт. Хятадын гар урлалын үзэсгэлэн нээгдэв Энэ 8 дугаар сарын 4-ний өдөр нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн байшинг Монгол Хятадын төрийн далбаа, хятадын гар улаан дэнлүү, лозунгаар чимжээ. Үдийн 12 цагт


320 нийслэлийн соёл, урлаг, үйлдвэр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид сургуулийн их танхимд цугларав. Хятадын гар урлагын үзэсгэлэнг гадаадтай соёлоор харилцах товчооны дарга нөхөр Цэрэндорж нээж үг хэлэв. Монгол-Хятадын ард түмэн нь олон жилийн ах дүүгийн барилдлагатай ард түмэн юм. Манай хоёр улсын уламжлалт энэ найрамдал 1952 онд байгуулсан эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдлаар улам зузаатаж батжив. Түүнээс хойш манай хоёр ард түмэн эдийн засаг, соёлоо хөгжүүлэх их хэрэгт харилцан туслалцаж хамтран ажиллаж байна. Манай хоёр ард түмний хамтарсан хөдөлмөрийн их бүтээл нь энх тайвныг хүсэгч бүх шудрага хүмүүсийн баяр бахдал болох нь дамжиггүй. Бид хятадын соёл урлагийг өнгөц сонирхох төдий биш тэр жишээгээр сурч ихийг бүтээх хүсэлтэй байна. Манай энэ эрмэлзэлд хятадын ард түмний гар урлалын үзэсгэлэн их тус болох нь дамжиггүй гэж нөхөр Цэрэндорж хэлэв. Дараа нь Бүх хятадын зурагчдын холбооны орлогч дарга Люу Кай-цюй үг хэлэхдээ: Монгол-Хятадын ард түмний их найрамдал нь түүхэн уламжлалтай юм. Хятадын алд түмний гар урлал нь 4000 жилийн өмнөөс эхлэн хөгжсөн бөгөөд Б.Н Хятад Ард Улсыг байгуулснаас хойш улам хурдан хөгжиж, манай урлалын үнэт дурсгалт зүйлүүд хайрлагдан хамгаалагдсан юм. Ардын засгийн газар, гар урчуудын бүтээж байгаа зүйлийн чанарыг сайжруулах талаар онцгой анхаарч байгаа юм. Уран дархны газрын ажилд туслах ардын засгийн газраас зээллэг олгож, хэрэгцээт эд материалаар хангадаг юм. Энэ сайхан арга хэмжээний үр дүнд сүүлийн жилүүдэд гар урчууд сайн дураараа эвлэлдэн үйлдвэрлэлийн хоршоонд нэгджээ. Ардын засгийн газар 1953 онд Бээжин хотод гар урлалын анхдугаар үзэсгэлэнг нээсэн бөгөөд 1954 онд Ази, Европын ардын ардчилсан орнуудад гар урлалын үзэсгэлэнг 6 удаа явуулсан юм. Энэ нь тэр орнуудын ард түмэнд зүй ёсоор талархагдаж, ах дүүгийн найрамдалт ард түмэнтэй соёл урлагийн туршлагаа солилцоход их тус болсон юм. Манай улсаас байгуулсан гар урлалын энэ үзэсгэлэн монголын ард түмний урлалд их тус болоосой гэж ерөөе гэв. Дараа нь нөхөр Цэрэндорж үзэсгэлэнгийн үүдэнд татсан улаан туузын хайчлахад цугласан олон нижигнэтэл алга ташиж угтав. Энэ үзэсгэлэнг нээхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Дамба, Лхамсүрэн, Самдан ерөнхий сайдын орлогч Ширэндэв, Лувсан нар байв. Мөн СССР-ээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И. Писарев, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, элчин сайдын яамдын хариуцлагатай ажилтнууд, Фадиль Пачрами Тэргүүнтэй Б.Н.А.А. Улсын засгийн газрын төлөөлөгчид, мөн манай улсад зочлон ирсэн Хоу Вай-лу даргатай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл шинжлэх ухааны зүтгэлтний төлөөлөгчид байв. Үзэсгэлэнг нам засгийн удирдагчид, элчин сайдууд, нийслэлийн олон мянган хөдөлмөрчид үзлээ.


321 Энэ үзэсгэлэнд шава-шаазан эдлэл, торгомсог нэхмэл, эд, бөс даавуу, хивс, маажингаар хийсэн зүйл, сүлжмэл зүйл, мод, чулуу, зааны ясан сийдмэл, шавраар хийсэн дүрсүүд, алт мөнгө шийгтгэх хийсэн сав, эдлэл, мод нь дээр хийсэн өнгөт зураг, модон мебель зэрэг зүйлүүд байв. Үнэн сонин. 1955.08.05. Баасан. №182 (6090) 3-р нүүрт. Монголын Ардын цэргийн ансамблийнхан Б.Н.Х.А.Улсад байгаа нь Б.Н.Х.А.Улсад очсон Монголын Ардын цэргийн ансамблийн тоглолтын тухай Хятадын сонинууд өргөн мэдээлж байна. Тус ансамблийнхан 7 дугаар сарын 6-наас 16 хүртэл Бээжин хотод 7 удаа концерт тоглосныг 20500 хүн сонирхон үзжээ. 7 дугаар сарын 10-нд Хуа Ре Тан ордонд Бүх хятадын ардын хурлын төлөөлөгчдөд зориулан тоглоход нь нөхөр Чжоу Дэ, Чжоу Энь-лай, Пэн Дэхуай, Улаанхүү нар тэргүүтэй их хурлын төлөөлөгчид үзжээ. Үүний дараа Бээжин хотын 3800 хүний багтаамжтай хөдөлмөрчдийн театрт тогложээ. 1945 онд Эж хэ мужийн цэргийн тойргийн командлагч байхдаа Маршал Чойбалсангийн командалсан монгол цэрэгтэй хамт байлдаж явсан бөгөөд одоо агаарын цэргийн хүчний генерал Дуан Су-чуан, энэ концертын амжилттай сайн болсон тухай “Женьминжибао” сонинд “М.А.Ц. ансамблийг баярлан угтана” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Мөн сонины тэргүүн нүүрт М.А.Цэргийн ансамблийг Цзинин хотод ирэхэд халуунаар угтаж авсан тухай мэдээ нийтлэжээ. Мөн сонины 5-ны өдрийн дугаарт М.А.Цэргийн дуу бүжгийн ансамблийг Бээжинд очсон тухай материалыг гэрэл зургийн хамт нийтэлж Хятадын ардын чөлөөлөгч армийн улс төрийн ерөнхий газрын соёл гэгээрлийн хэлтсийн дарга нөхөр Чен И-гийн бичсэн “Дайчин найрамдлаараа энх тайвныг хамгаалья” гэсэн өгүүлэл, 8-ны дугаарт нь зохиолч Ма Хан-пинийн бичсэн “Монгол дуу бүжиг, биднийг монголын ард түмэнтэй улам ойртуулж байна” гэсэн өгүүлэл нийтлэгджээ. Мөн сонины 10-ны өдрийн дугаарт зохиолч Цао Юйгийн бичсэн “Энх тайвны үзэл санаа, баяр баясгалан нэвтрүүлэгчид” гэсэн өгүүлэл нийтлэжээ. Бас 7 дугаар сарын 11-ний дугаар нь Монголын ардын хувьсгалын 34 жилийн ойд зориулсан бөгөөд тэр дугаарт Чжу Дэ, Чжоу Энь-лай нар М.А. цэргийн дуу бүжгийн ансамблийнхныг хүлээн авч дайлсан тухай мэдээг гэрэл зургийн хамт нийтлэжээ. Одоо Хятадын кино үйлдвэр тус ансамблийн тоглолтыг үзүүлсэн кино боловсруулж байна. Б.Н.Х.А.Улсын нам засгийн удирдагчид, соёл гэгээрэл, олон нийтийн байгууллагууд тус ансамблийнхныг хүлээн авч уулзалт, дайллага хэд хэдэн удаа хийжээ. Ерөнхий сайд Чжоу Энь-лай, ансамблийнхныг хүлээн авч хийсэн дайллага дээр хэлсэн үгэндээ: Монголын Ардын цэргийн дуу-бүжгийн ансамблийнхан манай улсад айлчлан ирсэн ба анхдугаар тоглолтоо хийснийг халуунаар талархаж байгаагаа Б.Н.Х.А.Улсын Засгийн газар, ард түмний өмнөөс илэрхийлье. Өнөө орой та нарын амжилттай тоглосон явдалд баяр хүргэе. Монголын ард түмэн, эрэлхэг баатар бөгөөд ямагт урагш давшин хөгжигч ард түмэн юм.


322 Ансамблийн энэ удаагийн тоглолт монголын ард түмний дайчин бүтээлч шинж чанарыг тусган харуулжээ. Монголын энэ сайн сайхан урлагаас Хятадын чөлөөлөгч армийн уран сайхны нөхөд сайн суралцах хэрэгтэй. Монгол Хятад хоёр улсын ард түмэн, түүний цэргийн найрамдлыг бэхжүүлэх нь гарцаагүй гэдэгт би бат итгэж байна гэжээ. М.А.Цэргийн дуу-бүжгийн ансамблийнхан, Шанхай, Ханчжоу, хотод очиж тоглохоор Бээжин хотоос явжээ. Ж.Ренчин Үнэн сонин. 1955.08.05. Баасан. №182 (6090) 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын соёл шинжлэх ухааны зүтгэлтний төлөөлөгчид Улаанбаатараас буцав Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутат, Хятадын нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний салбарын гишүүн, Хятадын шинжлэх ухааны академийн түүхийн 2 институтийн орлогч дарга, хойт Хятадын их сургуулийн захирал Хоу Вай-лу тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын соёл шинжлэх ухааны зүтгэлтний төлөөлөгчид манай улсад зочилж байгаад энэ оны 8 дугаар сарын 5-нд Улаанбаатараас буцав. Үнэн сонин. 1955.08.06. Бямба. №183 (6091) 1-р нүүрт. М.А.Цэргийн дуу бүжгийн Ансамбль Бээжингээс Улаанбаатарт буцаж ирэв Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж тоглосон Монголын Ардын Цэргийн дуу бүжгийн ансамблийнхан саяхан Бээжингээс Улаанбаатарт буцаж ирлээ. М.А.Цэргийн дуу, бүжгийн ансамблийнхныг Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр Ардын Цэргийн жанжин штабын дарга дэслэгч генерал Лхагвасүрэн, Б.Н.М.А.Улсын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны орлогч дарга Цэрэнжав, Ардын Цэргийн улс төрийн газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа дэд хурандаа Лхагвасүрэн нарын зэрэг нийслэлийн урлагийн ажилтнууд, хөдөлмөрчдийн төлөөлөгчид угтав. Бас ансамблийнхыг угтахад Б.Н.Х.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Хэ Ин, мөн элчин сайдын яамны гишүүд байлцав. Үнэн сонин. 1955.08.24. Лхагва. №198 (6106) 1-р нүүрт. Хятад ажилчдын хөдөлмөрийн бүтээл Б.Н.Х.А.Улсаас ирсэн ажилчдын дотроос 50 гаруй хүн Өмнөговь аймагт ажиллаж байна. Эдгээр хятад нөхдийн ажилч хичээнгүй хөдөлмөрөөр шинэ сайхан барилгууд тус аймгийн төв, хөдөөд сүндэрлэн босч байна. Тэв монгол ажилчидтай өөрсдийн ажлын арга туршлагыг хуваалцаж байгаа юм. Хятад монгол ажилчдын хамтын шаргуу хөдөлмөрийн үрээр барилгуудын явц түргэн ахиж байна. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 22 тасалгаатай том барилгын хана тэг дундаасаа дээш өрөгдөж байна. Тэр барилгын зүүн талд


323 нь хүүхдийн цэцэрлэгийн 7 тасалгаатай цементэн байшин ашиглалтад орох гэж байна. Түүний хэлбэртэй бас нэг барилга барьж байгаа нь үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн байшин юм. Аймгийн төвд боловсон дэлгүүр, аптекийн шинэ барилга барьж байна. Аймгийн төвийн хойт захад тусгай хэлтэс, сэргийлэхийн ажилтан нарын орон сууцны барилга, өмнө захаар авто тээврийн 16 дугаар базын гарааш албан тасалгааны барилгууд баригдаж зарим нь ашиглалтад оржээ. Ноён сумын төвд хүн эмнэлэгийн их эмчийн салбарын барилга баригдаж байна. Хятад ажилчид сар бүр тогтмол зөвлөгөөн хийж ажлынхаа туршлагыг солилцоэ дүгнэдэг юм. Хятад, монгол ажилчдын тэргүүний туршлагыг дэлгэрүүлэх хүндэт самбар дээр хятад ажилчин нөхөр Лю Жи-чи, Лий Хэ-тэй, мужаан Ли Чун-шан нарын ажлын гялалзсан амжилтыг алтан үсгээр бичиж, тэдний зургийг тавьжээ. Эд нар бол өдөр тутмынхаа нормыг 150 хүртэл хувиар биелүүлж ажилладаг байна. Эдгээр нөхөд ажлыг дамжлагын системээр хийдэг учир ажлын үр дүн нь нийтээрээ давуу байна. Ялангуяа тоосго шатаах, шохой боловсруулах ажлыг гойд чанар сайтай хийж байна. Үнэн сонин. 1955.09.10. Бямба. №213 (6121) 2-р нүүрт. Хятад нөхдийн сайхан туслалцаа Хятад ажилчин Чу Хун-цзюй бол миний багш. Тэр хорин хоёрхон настай, надаас дөрөвхөн ах боловч сурч эзэмшсэн мэрэгжлээ ажил дээрээ ажил дээр хэрэглэж, түүнээ бидэнд зааж сургах талаар гарамгай сайн хүн шүү гэж ажилчин Мишигдорж баясан ярьж байв. Үнэндээ ч Мишигдорж энэ оны 6 дугаар сард Амгалангийн нарийн боовны үйлдвэрийн пүнтүүз үйлдвэрлэх тасагт ажиллах гэж очихдоо тэр талын ямар ч мэрэгшилгүй байжээ. Гэвч Мишигдорж багш нь пүнтүүз хийх гурилыг яаж нухахаас эхлээд бүх дамжлагад хэрхэн ажиллахыг өдөр бүр нарийвчлан заасан учир Мишигдорж гурван сарын дотор тэр тасгийн аль ч дамжлагад ажиллаж чаддаг болжээ. Бас нөхөр Аюуш, Догсом нарч гэсэн, ажилчин Чу Хун-цзюй, Чжоу Дянь-ци нарын заавраар ажиллаж, сурч эзэмшсээр байгаа ажээ. Ажилчин Чу Хун-цзюй, Чжоу Дянь-ци хоёрыг энэ оны 5 дугаар сар Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Амгалангийн нарийн боовны үйлдвэрийн пүнтүүз хийдэг тасагт ирэхэд тэр тасаг ганцхан төрлийн пүнтүүз хийдэг бөгөөд нэг шахуургад 3 хүний хүч хэрэглэж байжээ. Чу Хун-цзюй, Чжоу Дянь-ци хоёр пүнтүүз хийх тасгийн бүтээл багатай ажиллагааг өөрчлөхийн тул пүнтүүз шахах гурван янзын хэв санаачлан хийлгэжээ. Тэгээд одоо тэр тасагт нарийн болоод, бүсэн, хавтгай ийм гурван төрлийн пүнтүүз үйлдвэрлэдэг болжээ. Монголын ард түмний сайн сайхан амьдралын хэрэгцээнд чанар сайтай арвин их үйлдэхүүн гарсан санаачлагын ачаар нарийн боовны үйлдвэр энэ онд пүнтүүз үйлдвэрлэх жилийн төлөвлөгөөг 8 дугаар сарын эцэст 150 хувиар биелүүлэв. Бидний ах дүү их хятадын ард түмний өнөр гэр бүлээс манай эх орны бүтээн байгуулах эх үйлсэд оролцохоор ирсэн тэр хоёр залуу, үйлдэхүүний яс чанарыг сайжруулж, бага цагт ихийг бүтээх талаар бас өөр шинэ санал гаргажээ. Үүнд пүнтүүз үйлдвэрлэдэг тасаг өвлийн улиралд нэг ээлжинд хийсэн


324 пүнтүүзийг бараг долоо хоног шахам тусгай байранд хатаадаг байсан юм байна. Чу Хунцзюй, Чжоу Дянь-ци нарын санаачлагаар пүнтүүзийг үйлдвэрлэж дуусмагц өвлийн хүйтэнд тусгай байранд 2-3 цаг байлгаж хөлдөөгөөд боож бэлэн болох юм. Тус үйлдвэр энэ жил ийм журмаар ажиллах гэж одоо байр бэлдэж байна. Ингэж ажиллах нь пүнтүүзний чанарыг сайжруулахаас гадна пүнтүүзний тасаг дөрвөн улиралд жигд ажилтай болох юм. Учир нь урьд пүнтүүзнийг өвөл тусгай байранд удаан хугацаагаар хатаадаг байсан тул өвлийн улиралд бүтээл бага байсан нь өөрчлөгдөх болно. Бас тэр нөхөд, пүнтүүзийг тусгай хэмжээгээр боодолтой болгоё гэж үйлдвэрийнхээ захиргаанд саналаа хэлжээ. Тэхдээ, үнэ орох зүйлээр боох биш, пүнтүүзийг өвсөөр боож болдог юм гэж Хятад нутгийнхаа туршлагыг хэлж өгчээ. Нарийн боовны үйлдвэрт бас гоймон хийдэг тасаг бий. Тэр тасагт хятад ажилчин Зо Шоу-тин гоймон үйлдвэрлэх явцыг хурдасгаж, гоймонгийн чанарыг сайжруулахын төлөө их санаачилж байгаа юм. Зо Шоу-тин гоймонгийн гурил элддэг машины булуудыг ойртуулах санал тавьж түүнийг биелүүлсний ачаар урьд хийж байсныг бодвол гоймонгийн чанар сайжирч, бас нарийн гоймон хийдэг болжээ. Тус тасагт урьд нь гоймонгийн гурилыг машинд хоёр давхарлаж элддэг байсныг бас Зо Шоу-тингийн санаачлагаар өөрчлөөд одоо уул гурилыг 8-9 давхраар нь элдэх болгов. Ингэсээр бүтээгдэхүүний гаралт нэмэгдээд мөн гоймон удаан чаналт дааж, урсахгүй болов. Тэд гоймон хайрцагтай болгох санаачлага гаргаад байгаа ажээ. Нөхөр Зо Шоу-тин гоймонгийн гурилыг машинаар зуурдаг болгохыг санаачлан, уул машин ямар байхыг төлөвлөн гаргажээ. Хятад нөхдийн ах дүү ёсны сайхан дэмжлэг нь манай орны үйлдвэрийг цаашид хөгжүүлэн, үйлдэхүүний чанарыг сайжруулахад энэ мэт сайхан туслалцаа болж байна. Гоймонгийн тасгийн ажилчин нөхөр Пүрэв ярихдаа, бид хятад нөхдөөс их зүйлийг шинээр сур банйа. Бид гоймонгийн гурилыг зуурах, элдэх, хэрчих зэрэг бүх ажлыг яаж хийвэл чанар нь сайн болдгийг хятад ажилчдаас сурч байна гэж хэлэв. Г. Банзрагч Үнэн сонин. 1955.09.18. Ням. №220 (6128) 3-р нүүрт. Ах дүү хоёр орны ажилчдын бүтээл Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн нөхөрсөг найрамдал улам батжин зузаажиж байгаагийн нэг илрэл бол хятад монгол хүмүүс хамтран ажиллаж амьдарч байгаа явдал мөн. Тяньцзин хотын оёдлын үйлдвэрийн оёдолчин байсан охин Му Минь, эсгүүрчин Цэрэн хоёр хамт нэг үйлдвэрт ажиллаад дөнгөж 2 сар гаруй болж байгаа бөгөөд одоо хүүхдийн хувцас эсгэх вандан дээр зэрэгцэн ажиллаж байна. Му Минь уг нь оёдолчин боловч түүний нутагт оёдог хүн эсгэж чаддаг байх шаардлагатай. Учир нь эсгүүрт нилээд дадлагатай болсон байжээ. Монгол, Хятад эсгүүрчид хийж байгаа зүйлийнхээ хэлбэр маягийн хувьд өөр болохоос биш эсгэх аргын хувьд бараг адил юм. Харин хятад эсгүүрчин эдээс ашиггүй өөдөс гаргахгүй, материалыг бүрэн ашигладгаараа эсгүүрчин Цэрэнд үлгэр жишээ болдог


325 байна. Цэрэн, Му Минь хоёр эсэгж байгаа зүйлийнхээ олон янзын хэмжээг маш нарийн авч зураад гарах өөдсөөр нь юу хийхийг зөвлөн ярьсны дараа эсгэдэг юм. Тэр хоёр хамтарч ажиллаад хүүхдийн пальто, пыльник нилээдийг эсгэсэн нь их сайхан болжээ. 6 дугаар артелийнхан оёдолчин Деон Фуншань илүүрчин (индүүчин) Мау Кан-Сян нарын сайхан туршлагаас сурч байна. Хятадад нэг гадуур цамц (кител)-ыг 9 хүний дамжлагаар хийдэг байв. Ингэхдээ дамжлагын хүмүүс өөрсдийнхөө хийж байгаа тэр зүйлдээ сайн мэргэжиж гологдолгүй цэвэр хийдэг учраас гадуур цамц тун цэвэр сайхан хийцтэй болж, дамжлагын хүмүүс ч бие биенээ хүлээдэггүй байв. Ингэж хийхэд 9 хүн өдөрт 9 гадуур цамц хийх нормоор хангаж чаддаг гэнэ. Гэтэл одоо манай байдлаар костюмыг дамжлагаар оёдог боловч дамжлагын нэг хүн дахин оёх буюу удаан хийснээс дамжлагын хүмүүс хүлээх буюу эсхүл дамжлага саатуулахгүйн тулд яарч сандарч чанар муутай оёх явдал байгаа юм. Иймээс дамжлагын монгол оёдолчингууд тус тусын хийж байгаа зүйлдээ сайн мэргэшихийн төлөө хятад нөхдийн жишээгээр ажиллаж байна. Костюмын хэв янз сайхан болдгийн өөр нэг арга нь индүүдлэгийг сайн хийх явдал юм байна. Оёдлыг чийгтэй даавуу тавьж бүр хаттал нь индүүдээд эвдээ орж суурьших хүртэл нь тэр янзаар нь дэлгэн тавих буюу өлгөж хадгалдаг байна. 9 дүгээр артелийн модны дархан Лхамсүрэн, Чи Пу-та хоёр хамтран ажиллаад Лхамсүрэн мод өнгөлөх, мод углуургадах зэргийг Чин Пу-тагаас сурчээ. Манайхан модыг дутуу өнгөлдөг байсан бөгөөд хийж байгаа зүйлдээ тохирсон байгаж дутагдалтай байжээ. Манай мужааны хийсэн чемоданыг бариулаас нь барьж босгоход булангийн углуурга нь салж, ганхаж байдаг байсан нь буруу углуургадсанаас болж байжээ. Чи Пу-та углуургын бэхлээг чемоданы таг хаагдах талд нь хийдэг учир зай ч гарахгүй углуурга нь салдаггүй байна. Мужаан Лхамсүрэн хэлэхдээ, би энэ хүнээс богино хугацаанд их зүйл сурч байна. Одоо хэлээ ойлголцохгүй явдал бидэнд тийм хүнд бэрхшээл биш. Ойр зуурын ярианы үгтэй болж санаагаа ойлголцоод байгаа. Манай нөхөр намайг өглөө ирээд сайн байна уу? орой явахдаа баяртай, сайн амраарай гэдэг болсон. Заримдаа мах идье, цай ууя, тамхи татъя гэдэг. Бас 100 хүртэл тоолж чадна гээд Лхамсүрэн бөхийж, “до зү” гэхэд Чи Пу-та гар хөрөөгөө авч өглөө. Лхамсүрэн ч бас цүүцийг “цү”, харуулыг “бооз” гэдэг гэхээс авахуулаад мөн л мэндтэй устайгаа, 100 хүртэл тоолчихтойгоо болж байгаа юм байна. Тэд хэлээ ойлголцдог болоход их чармайж байна. Хэл нэвтэрвэл санаа нэвтрэнэ, санаа нэвтэрвэл юуг ч бүтээх чадал авьяас байна гэж бардан хэлж байна. Үнэхээр ч тий юм. Чулууны мастер Жо Жигийн мойног бор гараас хичнээн сайхан зүйл гардаг гэж санана. Анх гарт нь шавартай барзгар чулуу баригдаад адаг сүүлд нь цомирлогоо дэлгэсэн алаг цэцгээр ороосон лонх, эмэгтэйчүүдийн ээмэн бөгжний шигтгээ, дэгжин маягийн хийцтэй дээлийн товчнууд гардаг байна. Жон Жи өвгөн саруулхан ухаантай сайн санаатай хүн юм. Нөхөр Чойнжин, Жо жи, Ма цу – ло гурав нэг дамжлага дээр ажиллахдаа Чойнжин, уран Жо Жигийн санал зөвлөгөөнийг авч ажиллахын хамт чулуугаар юм хийхэд яаж ажилладаг, юугий нь сайн мэдвэл зохих, Хятадын алдарт мастеруудын тухай үргэлж л асууж шалгаадаг боловч ер уцаарладаггүй, нарий ярьж, ойлгуулах гэж их оролддог байна. Чойнжин одоо усан манаар ээмэг, бөгжний


326 шигтгээ, цамцны ханцуйны товч хийж сурснаас гадна өөрөө утаат болроор нүдний шил хийх санаачлага гаргаад нилээд амжилт олж байна. Манай орны Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн сав газар, Баянзүрхийн хойт талын горхи зэргээс утаат болор, хайлуур жонш, 3 төрлийн мана, хаш зэрэг үнэт чулуу олдсоноос гадна хааяагүй байдаг цахиур чулуугаар хүртэл гоёмсог эдлэл хийж болохыг хятад, монгол урчууд туршин үзсэн байна. Ялангуяа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгийн хашаар хийсэн гансны соруул нь дээр үед хятадаас авч байссн цагаан ганснаас дутахгүй өнгөтэй байна. Гагцхүү малтмалаас аваагүй хөрсөн дээр ил байж хур салхинд элэгдэн гав цав их гарсан учир хэрэгцээнд тохирохгүй байгаа юм. Иймээс хашийн малтмалыг олох юм бол бид гансны дотоодын хэрэгцээг хангахын хамт элдэв үнэт чулуун хэрэглэл хийж болох байна. Чулууны үйлдвэрт янз бүрийн нарийн багаж хэрэгсэл их шаардагддаг байна. Одоогийн байдлаар манайд чулуу нүхлэх, өнгөлөх багаж дутагдалтай байна. Хятадын мэргэжилтнүүд манай ажилчдад мэддэг чаддагаа зааж туслахын зэрэгцээгээр өөрснөө шинэ зүйл санаачлан хийж байна. Төмрийн дархан Ва Чин – шин самовар хийх санаачлага гаргаад гадна талдаа халууны градусын хэмжүүртэй, буцлахдаа дуугардаг сайхан самовар хийсэн байна. 9 дүгээр артелийн хятад, монгол ажилчид нийлж даралт ихтэй балт, царил, гаафуу зэрэг мал аж ахуйтанд чухал хэрэгтэй зүйлүүд, мөн гутлын үйлдвэрт чухал шаардагдаж байгаа шөвгөр үзүүртэй мурий бахь, (алхтайгаа үргэлж) зэрэг зүйлийг санаачлан хийж байна. Одоо энэ артелийн чулуучингууд 17 төрлийн зүйл бүтээж үзэсгэлэнд тавих их зорилттой ажиллаж байна. Энэ их бүтээл, оргилж байгаа шинэ санаачлага хөдөлмөр бол ах дүү ард түмний хамтын зүтгэл чармайлтын үр юм. С. Дугуйцагаан Үнэн сонин. 1955.09.22. Пүрэв. №223 (6131) 3-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын улс ардын аж ахуйг хөгжүүлэх их зорилт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ардын төлөөлөгчдийн хурлын нэгдүгээр удаагийн сонгуулийн 2 дугаар чуулган 1955 оны 7 дугаар сарын 5-наас 30-ныг дуустал Бээжин хотноо болов. Тус чуулганд улс ардын аж ахуй хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө, улсын төсвийн 1954 оны гүйцэтгэл ба 1955 оны төсөв зэрэг 5 асуудал хэлэлцжээ. Тус хурлын чуулганы шийдвэр нь Хятад орныг тариалангийн хоцрогдсон орноос хүнд аж үйлдвэржсэн тэргүүний орон болгон хувиргахад чиглэгдсэн хятадын коммунист нам ба ардын төвийн засгийн газрын шилжилтийн үеийн үндсэн зорилтыг биелүүлэхэд том алхам болох юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилт нь шилжилтийн үе дэх улсын ерөнхий зорилго дээр үндэслэгдсэн бөгөөд үүнд: Зөвлөлт улсын тусламжтайгаар байгуулагдаж байгаа аж үйлдвэрийн 156 газраар гол болгосон 694 аж үйлдвэрийн том газрын барилгад гол хүчээ төвлөрүүлж хятад оронд социалист аж үйлдвэрийн анхны базыг бий болгох, гар үйлдвэрлэлийн хоршоо, хэсгийн хамтын өмч дээр үндэслэн зарим хөдөө аж


327 ахуйн үйлдвэрлэлийн хоршоог хөгжүүлэх замаар гар үйлдвэр, хөдөө аж ахуйд социалист өөрчлөлт хийх анхны базыг бий болгох, бүх капиталист үйлдвэр, худалдааг улсын капитализмын янз бүрийн хэлбэрийн реалист үндсэнд нь шилжүүлэх замаар хувийн үйлдвэр, худалдаанд социалист өөрчлөлт хийх базыг бий болгох явдал мөн. Таван жилийн дотор эдийн засаг, соёлын байгуулалтыг санхүүжүүлэхэд 700 сая лан алттай тэнцэх 76640 сая юань зориулж байна. Таван жилийн төлөвлөгөөгөөр үндсэн барилгад 42740 сая юань зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд үүний дотор аж үйлдвэрт 24850 сая буюу 58,2%, хөдөө аж ахуй ба ойн, усны аж ахуйд 3260 сая буюу 7,6%, соёл, гэгээрэл, эрүүлийг хамгаалахад 3080 сая буюу 7,2% юанийг тус тус зарцуулах юм. Үүнээс үзэхэд үндсэн барилгад зарцуулах хөрөнгө нь үндсэндээ аж үйлдвэрт чиглэгджээ. Түүний зэрэгцээгээр бусад салбаруудын хөгжлийн шаардлагыг харгалзан үзжээ. Таван жилийн төлөвлөгөөгөөр хөдөө аж ахуйд багагүй хөрөнгө зарцуулах бөгөөд тэр нь таван жилийн төлөвлөгөөний хугацаанд хөдөө аж ахуйг өргөн механикжуулах, түүнчлэн усан ба ойн аж ахуйг хөгжүүлэхэд бүрэн хүрэлцэх юм. Нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд үйлдвэрийн үндсэн барилгын төлөвлөгөө нь Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар байгуулагдаж байгаа 156 үйлдвэрийн газрыг оролцуулан нийт 694 газрыг шинээр барих буюу өөрчлөн байгуулах юм. Таван жилийн дотор баригдаж дуусах газар нь аж үйлдвэрийн талаар 455, бусад салбарын талаар 1271 байна. Үүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэх хүчний хэмжээ ихээхэн өсч, хөдөө аж ахуйн хөгжилд ихээхэн түлхцийг өгөхөөс гадна тус орны тээврийн бололцоог нэмэгдүүлж, соёл гэгээрлийн ажлыг урагш ахиулахад туслах юм. Жишээ нь: жил тутам ширэм гаргалт 2,8 сая тонн, авто машин 30000 ширхэг, ээрэх машин 1,65 сая, ёотон 428 мянган тонн тус тус өсөх юм. Тээврийн салбарт таван жилийн дотор баригдах төмөр замын шууд шугам ба төмөр замын (салаа) зангилааны нийт урт нь 4 мянган километр болох бөгөөд хэрэв үүн дээр сэргээн босгох буюу өөрчлөн байгуулах, мөн шинээр баригдах 2 дахь зам ба станцын замууд, заводын зам ба тусгай хэрэгцээний төмөр замыг нэмбэл шинэ төмөр замын нийт урт нь 10 мянган километрт хүрнэ. Таван жилийн дотор царцсан засмал зам 10 мянган километрт баригдах юм. Хөдөө аж ахуйн ба усан аж ахуйн талаар 5 жилийн дотор улсын механикжуулсан аж ахуй 91, машин тракторын станц 194 байгуулна. Мөн 5 жилийн дотор 13 том усан сан барина. 5 жилийн дотор барих үйлдвэрийн ба орон сууц, сургууль эмнэлгийн газруудын барилгын нийт талбайн хэмжээ нь 150 сая хавтгай дөрвөлжин метрт хүрнэ. Аж үйлдвэрийн барилга бол анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндэс мөн. Аж үйлдвэрийн барилгын чухал гогцоо нь Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар барих үйлдвэрийн газар юм. Үүнээс анхдугаар таван жилийн төлөвлөгөөт хугацаанд барилга нь эхлэх бөгөөд дугаар таван жилийн төлөвлөгөөт хугацаанд барих бусад барилгын талбайг шинжлэн судлах, төлөвлөгөөг зохиох ажлыг эхэлнэ. Энэ аж үйлдвэрийн газрууд нь өөрийн хэмжээгээрээ ба шинэ техникээр тоноглогдсоноороо Хятадын аж үйлдвэрийн түүхэнд том


328 алхам болох юм. 5 жилийн дотор тус бүр 50 мянган киловаттаас илүү хүчтэй илчийн цахилгаан станц 15-ыг байгуулна. Фын-маны усан цахилгаан станцын өргөтгөл дууссаны дараа түүний хүчин чадал нь 560 мянган киловаттаар нэмэгдэнэ. Эдгээр цахилгаан станцыг байгуулснаар тус орны элдэв раойнуудад цахилгаан энергийн хүчин чадал ихээхэн дээшилнэ. Нүүрсний үйлдвэрт 5 жилийн дотор 31 үйлдвэрийн газрыг барьж байгуулах ба үйлдвэрлэлийн төлөвлөж байгаа хүчин чадал нь жил тутамд 1 сая гаруй тонн нүүрсээр нэмэгдэх юм. Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар энэ таван жилд атомын хүчийг энх тайвны хөдөлмөрт ашиглах зорилгоор барилга барих бөгөөд түүнийг тус орны ардын аж ахуйд хэрэглэнэ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр үйлдвэрлэлийн хэрэгслийг үйлдвэрлэх аж үйлдвэрийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, үндсэн барилгын санхүүжилтийн нийт дүнгийн 88,8 %-ийг эзлэх ба өргөн хэрэгцээний зүйлийг үйлдвэрлэх үйлдвэрийн салбарт оруулах хөрөнгө оруулалт 11,2 %-ийг эзлэх юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зохих хэмжээгээр нь нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 5 жилийн дотор хөдөө аж ахуй ба түүний туслах үйлдвэрүүдийн үйлдэхүүн 23,3% буюу жил тутам дундыг баримтлахад 4,3 %-иар өсөх юм. Аж үйлдвэрийн хөгжлөөс хөдөө аж ахуйн хөгжил хоцорч байгааг арилгах явдал бол анхдугаар таван жилийн төлөвлөгөөний нэг чухал зорилт юм. Гоминданы харгислалын үед тус орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжөөгүйгээр барахгүй, уналтад орсон юм. 1936 онд үр будааны үйлдвэрлэл 300 миллиард жин болж байсан ба түүнээс хойшхи жилүүдэд буурсаар байгаад 1949 онд дөнгөж 229 миллиард жин болж байлаа. Чөлөөлөгдсөний дараах 3 дахь жил болох 1952 онд үр будааны үйлдвэрлэл 327,8 миллиард жинд хүрсэн нь чөлөөлөгдөхийн өмнөх хятадын түүхэнд үзэгдээгүй их хэмжээ юмаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо бол анхдугаар таван жилийн дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үндэс мөн бөгөөд тариачны жижиг аж ахуйг өөрчлөх ганцхан боломжтой зам юм. 1957 онд тус орны тариачдын бүх өрхийн 3-ны 1% нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд хамрагдсан байх болно. Үйлдвэр, хөдөө аж ахуйн баз дээр улс ардын аж ахуйн янз бүрийн салбарын эзлэх хувийн жингийн өөрчлөлтөөс үндэслэн социалист секторын жижиглэн худалдаалах хэмжээ 49,8 миллиард юаньд хүрч 1952 оныхтой жишихэд 80%-иар өснө. Түүнээс гадна улсын секторын худалдаа 133,2 %-иар, хоршооллын худалдаа 239 %- иар өснө. Одоогийн байгаа хувийн худалдаанд социалист өөрчлөлтийг хийснээр тэдгээрийн хагасаас доошгүй нь таван жилийн эцэст улсын мэдэлд шилжсэн байна. Мөн хувийн жижиг худалдаачид нь хоршооллын маягийн жижиг худалдаачдын газруудад нэгдсэн байна. 5 жилийн дотор эрдэм шинжилгээний ба соёл гэгээрлийн салбаруудын ажил үлэмж хөгжинө. Хятадын шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний газар 23-аар, шинжлэх ухааны академи нь 3400 хүнээр тус тус өснө. Энэ таван жилийн дотор хэвлэл, радио, утга зохиол, урлаг, кино зэрэг соёлын салбарууд ихээхэн хөгжинө.


329 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжил ба бүтээгдэхүүний борлуулалтын өсөлттэй холбогдон худалдан авах чадал бараг 2 дахин өснө. Таван жилийн дотор эмнэлгийн орны тоо 77%, их эмч нарын тоо 74%-иар өснө. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө хятадын коммунист нам, ардын төв засгийн газрын удирдлагын дор хугацааныхаа өмнө амжилттай биелэх нь дамжиггүй. Б.Очирбат Үнэн сонин. 1955.09.25. Ням. №226 (6134) 2-р нүүрт. Б.Н.Х.А.Улс тогтсоны 6 жилийн ойд Хятадын ард түмний аугаа их амжилт Аугаа их Хятадын ард түмэн, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө олон жилийн турш хүнд хэцүү тэмцэл хийсний үр дүнд ардын ардчилсан байгуулалтыг тогтоон явуулж, 1952 оноос гоминданчуудын хүнд ноёрхлын ул мөрийг устган, олон жилийн дайнаар сүйдсэн үйлдвэр, хөдөө аж ахуйгаа богино хугацаанд сэргээн босгожээ. 1953 оноос эхлэн Хятадын ард түмэн, ардын аж ахуйг хөгжүүлэх (1953-1957) анхдуаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн биелүүлэх ажилд оржээ. Гайхамшигт бүтээл гэдэг энэ үгээр одоо Хятадад юу болж байгаа, хөдөлмөрч ард түмэн нь хэрхэн аж төрж байгааг тодорхойлж болох байлаа. Шинэ аж амьдралыг бүтээн байгуулахад Хятадын ард түмэн ер бусын хөдөлмөрч чанар, уран авьяас чадвараа гаргаж байна. Өнгөрсөн оны эцсийн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийг 1949 оныхтой жишвэл 4,2 дахин нэмэгджээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөрөө ардын аж ахуйн бүх салаа мөчрийг амжилттай хөгжүүлэхийн үндэс болсон хүнд аж үйлдвэрийг бүх талаар нь хөгжүүлэхийг гол зорилт болгосон байна. Энэ таван жилд хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх мөнгөн хөрөнгөнийхөө 88,8 %-ийг зарцуулсныг тэмдэглэхэд хангалттай болох юм. Таван жилийн эцэст нийт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хувийн жин нь 45,4%-д хүрэх юм. Таван жилийн төлөвлөгөөгөөр үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуй, худалдааны 7600 газар, түүний дотор 694 томхон үйлдвэрийн газрыг бүтээн байгуулах, шинэчлэхээр төлөвлөжээ. Хятадын аж үйлдвэрийг цаашид хөгжүүлэхийн гол үндэс нь Зөвлөлт Холбоот Улсын тусламжтай байгуулж байгаа 156 томхон үйлдвэрийн газар юм. Тэдгээрийг байгуулж дууссаны дараа Хятад улс нь өөртөө автомобиль, трактор, нисэх онгоц, галт тэрэг, нарийн хийцтэй суурь машин зэрэг үйлдвэрийн бусад зэвсэг хэрэгслийг ихээхэн тоогоох гаргаж чаддаг болох юм. Тус орны металлургийн томхон комбинат Аньшань нь төлөвлөгөөт 5 жилийнхээ хугацаанд бүтээн байгуулах, шинэчлэн засвал зохих үйлдвэрийн дотроом гөлмөн төмрийн завод, автоматчилсан домен зуух, баяжуулах фабрик зэргийг 2 жил 8 сарын дотор барьжээ. Эдгээр үйлдвэрийн газрыг байгуулсны үр дүнд комбинатын үйлдвэрлэх хүч нь 1952 оныхтой жишихэд 2 дахинаас илүү нэмэгджээ. Энэ комбинатын шинэчлэлтийн ажил


330 дууссаны дараа Хятад улсын бүх үйлдвэрээс 1949 онд гаргаж байснаас ширэм 10 илүү дахин ган 20 гаруй дахин үйлдвэрлэн гаргах юм. Чулуун нүүрсний уурхайн хөгжилт нь тун шуурхай байна. Чулуун нүүрсний гаргалт нь 1949 оныхтой жишвэл 2,6 дахин өсчээ. Чулуун нүүрс гаргах үндсэн ажиллагаануудыг механикчилжээ. Хятад улсын ардын аж ахуйн шинэ салбар болж байгаа нефтийн үйлдвэрийн хөгжил ихээхэн амжилтад хүрчээ. Нефтийн заводууд нь Зөвлөлт Холбоот Улс, Чехословак, Б.Н.А. Герман Улсаас авсан шинэ тоноглолын хэрэглэж байна. Тус орны бүх нэхмэлийн үйлдвэрийн 70%-ийг гаргадаг дорнод Хятадын нэхмэлийн үйлдвэрийг бүрмөсөн сэргээн босгожээ. Утас ээрэлт дайны өмнөх хэмжээнээс ихээхэн дээшилжээ. Төмөр замын ажилчид Бүгд Найрамдах улсыг тунхагласны 6 жилийн ойг их ажлаар угтаж байна. Тэд дайнд сүйдсэн төмөр замаа богино хугацаанд сэргээн босгоод шинэ зам байгуулах ажилд оржээ. Хятад улсад одоо 10 мянга гаруй километр газрыг хамарсан төмөр замын шугам арван зургааг бүтээн байгуулжээ. Цзинин-Улаанбаатарын хоорондох төмөр замыг бараг тавьж дууссан бөгөөд энэ жил ашиглалтад орох юм. Ланьчжоу-Урумчи-АлмаАта, Баото-чэнд зэрэг төмөр замын тоногжуулалт амжилттай явагдаж байна. Хятад улс даяар шинэ барилга баригдаж, энд тэндгүй завод, фабрик, институт, сургуулийн барилга сүндэрлэж байна. Ханько, Баото хоёрын ойролцоо металлургийн комбинат, Чаньчунд анхны автомобилийн завод, Лоянгийн ойролцоо тракторын завод, Тайюаньд машин үйлдвэрлэх томхон заводыг бүтээн байгуулж байгаа бөгөөд өнгөт металл гаргах уурхай болоод чулуун нүүрсний уурхайг бас тоногжуулж байна. Хятадын коммунист нам, ардын засгийн газраас хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөлмөрч тариачдын аж амьдралыг дээшлүүлэхэд их анхаарал тавьж байна. Хятадын ард түмний 80 гаруй хувь нь тариачдаас бүрэлддэг юм. Тэд саявтархан өлсгөлөн гуйланчийн байдалтай амьдарч байв. Заримдаа тэдэнд цагаан будаа зэрэг идэш уушны бүтээгдэхүүн нь хүрэлцэхгүй байлаа. Жижиг газарт тарьж авсан үр тарианы ихэнх хувий нь мөнгө хүүлэгчид, помещикууд авдаг байв. Одоо хөдөө аж ахуйн районоор газрын реформ явуулжээ. Газаргүй, бага газартай 300 сая гаруй тариачид, 47 сая гектар газрыг эзэмшжээ. Хятадын тариачид эрх чөлөөт, баясгалант хөдөлмөрийг ойлгон мэдэж жилээс жилд баялаг их ургац авах болжээ. Хамтарсан аж ахуй их давуутай гэдгийг ойлгон, тариачид түүнд бүрэн итгэх болжээ. Тус улсад 670 мянга гаруй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоолол байгуулжээ. Тэдгээр нь таван жилийн эцэст тариачны 3-ны 1 хувийг хамрах юм. Шинэ Хятадын хөдөө аж ахуйн нэг томхон район нь хөвөнгийн аж ахуй юм. Одоо хөвөн таригч тариачдын сонирхол их дээшилсэн бөгөөд зарим нэг районд нийт тариалангийн газрынхаа 50-60 %-д хөвөн тарих болжээ. Хятадын уудам талд усны үер, гангийн аюул, хөдөө аж ахуйг хорлогчидтой тэмцэх ихээхэн ажлыг хэрэгжүүлэн биелүүлж байгаа бөгөөд тал газрыг хамгаалахын тулд ойжуулах, усны боомт зэргийг барьж байна. Усны аюултай тэмцэх ихээхэн ажлыг явуулсны үр дүнд Шар, Хөх мөрөн дээр усны боомт барьж ус авах аюулыг үндсэн нь зайлуулж чаджээ.


331 Олон сая гектар газрын сувагжуулалтыг өргөтгөн сайжруулж цэгцэлсэн байна. Шар мөрнийг эзэмших ажил эхэлэн бөгөөд энэхүү элбэг устай мөрөнг ард түмний сайн сайханд үйлчилдэг болгох ёстой юм. Ардын хувьсгал ялж, Б.Н.Х.А.Улсыг тунхагласан нь үй олон хөдөлмөрчдийн шинжлэх ухааныг мэдэх замыг нээж соёл урлаг, гэгээрэл боловсрол, эрүүл мэнд дэвжин дээшлэхийн урьдчилсан нөхцөлийг бий болгожээ. Тус улсад бага, дунд сургуулиудад багачууд, насанд хүрэгсэд 55 сая гаруй, дээд сургуульд 917 мянга гаруй оюутан суралцаж байна. Ард түмний эрүүл мэндийн талаар ихээхэн амжилт олсон байна. Нийт мужийн 90 гаруй хувь нь эмнэлгийн газартай болжээ. Хятад улсын эдийн засгийн хүч өсөхийн зэрэгцээгээр ардын ардчилсан байгуулал улам бэхжиж, мөн олон улсын дунд нэр хүнд нөлөө их болж байна. Одоо Б.Н.Х.А.Улс нь дэлхийн 26 улстай дипломат харилцаа тогтоожээ. Б.Н.Х.А.Улс зөвхөн Азид ч төдийгүй дэлхий дахины аюулгүй байдал, энх тайвны чухал асуудлыг шийдвэрлэхэд аугаа их хүчин болон оролцож байна. Солонгост дайныг зогсоох, Энэтхэг-Хятадад энх тайвныг сэргээх, Ази, Африк тивийн 29 орны Бандунгийн бага хуралд Хятадын ард түмэн оролцож амжилттай явуулсан нь онц ач холбогдолтой юм. Аугаа хөрш Хятад, Энэтхэг-Хятад хоёрын ерөнхий сайд нарын боловсруулсан таван зарчим нь энх тайвны тэмцлийн хэрэгт том зүйл болсон юм. Б.Н.Х.А.Улс, энх тайвныг эрхэмлэж байдгийн саяхны нэг жишээ нь А.Н.Улсыг оролцуулан Ази болоод Номхон дөлгөөн далайн улсын хооронд энх тайвны хамтарсан ажиллагааг хийх санаачлагыг гаргасан баримт бөгөөд үүнийг эдгээр орны ард түмэн халуунаар дэмжсэн билээ. Гадаадын цэргүүд түрэмгийлэн эзлэх дайн, өдөөн хатгалтын аюулт голомт болгон хувиргаж байгаа Хятадын төрөлх нутаг болох Тайвань арлыг чөлөөлөхийн төлөө хийж байгаа шударга тэмцлийг Хятадын ард түмний хань нөхөд сайн мэдэж байгаа юм. Б.Н.Х.А.Улсын Нэгдсэн Үндэстний Байгууллагад хууль ёсныхоо эрхээ сэргээхийн төлөө хийж байгаа шургуу тэмцлийг энх тайванд дуртай бүх дэлхийн ард түмэн дэмжиж байгаа юм. Хятадын өргөн уудам нутаг-Номхон дөлгөөн далайгаас Синьцзяний уудам тал хүртэлх Хятадын өргөн уудам газар дэвсгэр дээр шинэ аж амьдрал оргилж байна. Аугаа их Хятадын ард түмний социализм өөд урагшилж байгаа хөдөлгөөнийг саатуулах тийм хүч хаа ч байхгүй юм. Зөвлөлт Холбоот Улс, Б.Н.Х.А.Улсаар тойглуулсан ард түмний ах дүүгийн найрамдал, социалист лагерийн улсуудын эвдэршгүй хүчирхэг нэгдэл нь цаашид Хятадын ард түмний гайхамшигт шинэ ялалт олохын баталгаа мөн. Үнэн сонин. 1955.09.27. Мягмар. №227 (6135) 2-р нүүрт. Б.Н.Х.А УЛСЫН 6 ЖИЛИЙН ОЙД Монгол- Хятадын ард түмний соёлын хамтын ажиллагааны өрнөлт Д.ЦЭРЭНДОРЖ /Гадаадтай соёлоор харилцах товчооны дарга/


332 Монгол-Хятадын ард түмний найрамдал өөрийн алдар түүхтэй юм. Хятадын ард түмэн, өөрийн Коммунист намын удирдлагын дор империалист ба дотоодын феодалын ноёрхлыг түлхэн унагааж, Ардын Бүгд Найрамдах засгийг тунхаглан байгуулснаас хойш манай хоёр орны хооронд тэгш эрх ба харилцан хүндэтгэх зарчим дээр үндэслэгдсэн найрамдлын харилцаа тогтсон юм. Энэ харилцаа нь манай хоёр орны хооронд тогтоосон дипломат харилцаа ба Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хоорондох эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай 1952 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Бээжин хотод гарын үсэг зурсан хэлэлцээрт тод илэрлээ олжээ. Байгуулагдсан хэлэлцээрийн үндсэн дээр манай хоёр орны хоорондох соёлын харилцаа өдөр ирэх тусам улам бүр хөгжин бэхжсээр байна. Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А. Улсын хооронд соёлын талаар хамтран ажиллах явдал жил бүр тодорхой төлөвлөгөөтэй явагддаг болов. Манай хоёр орны хоорондох соёлын хамтын ажиллагааны 1955 оны төлөвлөгөөний үндсэн дээр энэ оны 5, 6 дугаар саруудад манай улсын соёл, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтний төлөөлөгчид Б.Н.Х.А. Улсад очиж, хятадын, ард түмний эртний түүх, дурсгалын зүйлүүд, соёл, шинжлэх ухаан, урлагын гайхамшигт бүтээлүүдтэй биечлэн танилцаж ирсэн болоод хятадын нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний салбарын гишүүн, хятадын шинжлэх ухааны академийн түүхийн 2 дугаар институтийн захирал Хоу Вай-лу тэргүүтэй хятадын соёл, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтний төлөөлөгчид манай улсад зочлон ирж ардын хувьсгалын 34 жилийн ойн баярт оролцож соёл, шинжлэх ухаан, урлаг, хөдөө, орон нутгийн байдал, сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдлийн ажилтай танилцсан билээ. Соёл, шинжлэх ухааны төлөөлөгчдийг ингэж харилцан, солилцсон ядвал соёл, шинжлэх ухааны харилцааг улам дөхөм болгож, харилцан бие биенийхээ ололт, туршлагуудаа судлах явдал ашигтайгаар барахгүй хоёр орны эдийн засаг, соёлын талаар олж байгаа амжилт бүтээлүүдтэй гүнзгий танилцаж хоёр улсын ард түмний ах дүүгийн эв найрамдлыг улам бэхжүүлж байна. Өнгөрсөн 7, 8 дугаар саруудад манай ардын цэргийн дуу бүжгийн ансамбль, Б.Н.Х.А.Улсад айлчлан очиж хятадын уудам их нутгаар 10 гаруй мянган километр алс замаар аялан явж, цэцэглэн мандаж байгаа шинэ хятад ард улсын нийслэл Бээжин хот ба Нанжин, Шанхай, Ханьчжоу, Кантон, У-хань, Тай юань Хөх хот зэрэг том хотуудаар 30 шахам удаа тоглож, монголын урлагийн амжилтыг найрамдалт хятадын олон зуун мянган хөдөлмөрчдөд үзүүлэхийн хамт хятадын ард түмний олсон амжилтуудтай танилцаж их зүйлийг сурч авсан билээ. Манай ансамблийн явсан газар бүхэнд хятадын ард түмэн халуун дотноор хүлээн авч, гүн их талархал дэмжлэг үзүүлж байсны гадна хурал цуглаан нөхөрсөг уулзалт, харилцан суралцах ажил өргөн зохиож байжээ. Манай хоёр орны хоорондох соёлын хамтын ажиллагаанд гарсан нэг том явдал бол энэ оны 8 дугаар сард Б.Н.Х.А.Улсын янзлах урлагийн үзэсгэлэн Улаанбаатар хотод байгуулсан явдал болно.


333 Хятадын их ард түмний эрхэм дээд бүтээл ур чадварыг тодоор харуулсан Б.Н.Х.А.Улсын янзлах урлагийн үзэсгэлэнг Улаанбаатар хотын хөдөлмөрчид гүн их сонирхолтой үзэцгээсэн билээ. Энэ үзэсгэлэн бол манай хоёр орныг соёлын талаар хамтран ажиллах явдлыг цаашид бэхжүүлэх хэрэг дөхөм тусыг үзүүлээд зогсоогүй, Хятадын уран авьяас ард түмний их туршлагыг хэрэглэх явдалд манай орны янзлах урлагийн уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх хэрэгт асар их ач холбогдлыг үзүүлэх нь дамжиггүй. Ардын хувьсгалын 31 жилийн ойгоор Б.Н.Х.А.Улсын нийслэл Бээжин хотод “Б.Н.М.А.Улсын хөдөө аж ахуй” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн байгуулжээ. Манай хоёр улсын соёл, гэгээрэл, урлаг, шинжлэх ухааны байгууллагууд, тус тусын шугамаар соёлын харилцаа тогтоож ном хэвлэл, кино сэтгүүл өгүүлэл, гэрэл зураг зэрэг соёлын мэдээ материалыг өргөн солилцож харилцан туршлага солилцох ба ололт амжилтад судлах ажил өргөн зохиож байна. Жил бүр хоёр улсын их сургуулиудад оюутныг нэмж суралцуулдаг ба энэ жил манай улсын их сургуульд хятадын аспирантууд ирж суралцаж байгаагаас гадна монгол хэл бичиг, утга зохиолын багш нар Б.Н.Х.А.Улсын зохиолчдын бүлтээлийг тус тусын хэл дээр орчуулж өргөн уншигчдын хүртээл болгож байна. Одоо зохиолч Чжоу Ли-богийн “Догшин салхи ширүүн бороо” гэдэг зохиолын хоёрдугаар, нэрт зохиолч Го Мо-жогийн “Бүрэн түүвэр зохиол”, зохиолч Ду Пэн-чжений “Ян ханы хамгаалалт” гэдэг зохиолуудыг монгол хэл дээр орчуулж хэвлэх гэж бана. Б.Н.Х.А.Улсад зохиолч Ринчений “Үүрийн туяа”, Лодойдамбын “Алтайд” гэдэг зохиолыг хятад хэл дээр орчуулж хэвлэхээр бэлтгэж байна. Мөн зохиолчдыг харилцан бие биедээ явуулж хоёр орны амьдралтай гүнзгий танилцуулах ажил зохиож байна. Манай хоёр орны хоорондох соёлын харилцаанд ингэж шинэ шинэ алхмууд гарч өдөр ирэх тусам хөгжин бэхжсэн байна. Ойрын өдрүүдэд манай нийслэлд Б.Н.Х.А.Улсын тунхаглан байгуулсны 6 жилийн ойг тохиолдуулан Б.Н.Х.А.Улсын эдийн засаг, соёлын амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн байгуулна. Хятадын хөгжимчдийн групп манай улсад зочлон ирж, хятадын үндэсний урлагийн гайхамшигт чадварыг харуулна. Энэ бүгд бол манай хоёр ард түмний соёлын харилцааны хөгжилтийн тод илрэл мөн бөгөөд цаашид улам бүр цэцэглэн мандах нь дамжиггүй юм. Үнэн сонин. 1955.09.27. Лхагва. №228 (6136) 2-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яаманд Бүгд найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яаманд энэ оны 9 дүгээр сарын 29-нд “Хасан Камира хоёр” гэдэг хятадын шинэ кино фильм үзүүлэв. Энэ кинофильм үзэхэд нөхөр Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Ж.Самбуу, Б.Ширэндэв, Б.Жамбалдорж, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч С.Аварзэд, Л.Цэнд, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, яамдын сайд, Сайд нарын


334 Зөвлөл, М.А.Х.Намын Төв Хороо, яам, тусгай газрын хариуцлагатай ажилтнууд, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид байв. Мөн кино үзэхэд Б.Н.М.А.Улсад суугаа СССР-ийн Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин Сайд В.И.Писарев, Б.Н.А.С.А.Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер, дурдсан элчин сайдын яамдын гишүүд байв. Зочид кинофильмийг их сонирхон үзэв. Үнэн сонин. 1955.09.30. Баасан. №230 (6138) 1-р нүүрт. Б.Н.Х.А.УЛСЫН 6 ЖИЛИЙН ОЙД Б.Н.Х.А.Улсын шинжлэх ухааны хөгжилтийн шинэ шат Б.Н.Хятад Ард Улс тогтсоноос хойш ардын засаг коммунист намын халамжаар хятадад шинжлэх ухааны ажил бүх талаар сайжирч, эрдэм шинжилгээний байгууллагыг шинэчлэн нэмж байгуулжээ.нэг жилийн бэлтгэл ажлын үр дүнд Хятадын шинжлэх ухааны академи нь энэ оны 7 дугаар сарын 1-нд тоо-физик, химийн ухаан, түмэн бодис, гиологи-газар зүйн ухаан, техникийн ухаан, философи болоод нийгмийн шинжлэх ухааны 4 тасаг байгуулсан нь тус орны шинжлэх ухааны амьдралд том үйл явдал болжээ. Хятадын, баялаг их мэдлэг мэрэгжилтэй нэрт эрдэмтэд эрдэм шинжилгээний ажлаа амжилттай явуулж шинжлэх ухааны салбар бүрт гарч байгаа асуудлыг гүнзгий судалж, үнэт хувь нэмэр оруулж, эх орны бүтээн босголтод гүйцэтгэх үүргээ амжилттай биелүүлэхэд хятадын шинжлэх ухааны академи ажлаа сайжруулах бололцоо өгч байна. Одоо үед хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний байгууллагууд 1950 онтой зэрэгцүүлвэл хоёр илүү дахин шинжлэх ухааны ажилтанууд тав илүү дахин өсчээ. Дээд сургуулиудыг шинэчлэн байгуулсны дараа тэдгээр нь эрдэм шинжилгээний төв боллоо. Хятадын ард түмнийг хүмүүжүүлэгч хятадын хувьсгалын их ялалт нь хятадын эрдэмтдийг мөн хүмүүжүүлж шинжлэх ухааны ажилтнуудын улс төрийн мэдлэг, эрдэм шинжилгээний бүтээлийн сонирхол дээшилж, улс эх орны бүтээн босголтод идэвхтэй оролцох, ард түмний сайн сайхны төлөө амжилт бүгдээ зориулах хүсэл санаагаар эрдэмтэд дүүрэн боллоо. 1952 онд бактериологийн дайн эхлэхэд америкийн империалистуудын харгислалын эсрэг тэмцэлд оролцохоор олон эрдэмтэд солонгосын фронтод очиж, Солонгосын эрдэмтэдтэй хамтран ажиллаж сайхан ялалт байгууллаа. Үүнийг тэдний баатарлаг гавьяаны гайхамшигт жишээ гэж үзэж болно. Өөр нэг гайхамшигт жишээ дурдвал, 1915 онд Түвдийг чөлөөлсний дараа эрдэмтэд эх орны сайн сайхан, хүн ардын жаргалант амьдралын төлөө, зай завсаргүй уул нуруугаар бүрхэгдсэн газарт, хүнд хүчир хайгуул хийж байгалын баялгийг судалж том амжилт олсон явдал мөн. Диалектик-материализмын ертөнцийг үзэх үзлийн чухал ач холбогдлыг ихэнх эрдэмтэд ойлгож эрдэм шинжилгээний ажилдаа удирдлага болгож марксизм-ленинизмыг идэвхтэй судлаж байна. Хилийн цаана байсан, эх оронч үзэл санаатай олон эрдэмтэн нутаг орондоо буцаж ирээд өөрийнхөө мэдлэгийг эх орны бүтээн босгох хэрэгт зориулж байна.


335 Шинжлэх ухааны байгууллагуудыг өөрчлөн нэмж байгуулсны дараа шинжлэх ухааны ажлын арга сайжирч сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажилд том амжилт оллоо. Шинжлэх ухааны сэтгүүлийн хуудас, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн дээр эрдэмтэд, нийгмийн өргөн холбогдолтой үнэтэй сайхан илтгэл өгүүлэл тавьж байна. Одоо шинжлэх ухааны хэвлэл, гоминданы үеийнхтэй зүйрлэшгүй олширч, хэвлэлийн хувь тун их өсчээ. Байгалийн шинжлэл, тоо, физик, хими, гиологи-газар зүй зэрэг шинжлэх ухааны талаар эрдэм шинжилгээний ажлын цаашдын хөгжилтөд их ач холбогдол бүхий шинэ нээлтүүд гарлаа. Тус орны бүтээн босголтод нэгэнт чухал роль гүйцэтгэсэн тийм үр дүнтэй эрдэм шинжилгээний ажил ч бий юм. Хайгуул шинжилгээ нь төмөр, зэс, магны хүдэр, бусад металл, чулуун нүүрс зэрэг чухал хэрэгцээт ашигт малтмал нээж оллоо. Цаг уурын судлалаас агаарын байдлыг урьдчилан зөвөөр мэдэх явдал сайжирч, тус орны батлан хамгаалах, тээвэр, хөдөө аж ахуй, тариа ногоо услах ажилд их тус болж байна. Хамгийн сайн сортын “пима №1” гэдэг улаан буудай зэрэг шинэ сортын ургамлыг хөдөө аж ахуйд өргөн тарьж байна. Хөвөнгийн тариаланг хорлон сүйтгэгч царцаа, ногоон түгж хорхой зэрэгтэй тэмцэх арга замыг нээсэн байна. Сүүлийн жилүүдэд шар мөрний сав газар болоод тус орны өмнөт хэсэгт ажилласан экспедицийн эрдэмтдийн цөхрөлтгүй ажиллагаа нь ургамал, усны баялаг, хөрс судлалын ажилд үзэгдээгүй их амжилт олжээ. Философи бас нийгмийн шинжлэх ухааны талаар олсон их хөгжлийг хэлэлгүй өнгөрч, болохгүй юм. Энэ хугацаанд зарим нэгэн бага ястны бичиг үсэг, хэлний шинжлэл, нийгэм-эдийн засгийн судлалын нэр томьёо, хятадын түүхийн талаар их бүтээл гарлаа. Хятадын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилд олсон бүх амжилт нь зөвлөлтийн тэргүүний шинжлэх ухаантай салшгүй холбоотой юм. Энэ хугацаанд хятадын олон эрдэмтэн орос хэл судлаж зөвлөлтийн тэргүүний шинжлэх ухааны үзэл санаа, зөвлөлтийн шинжлэх ухааны амжилттай танилцаж, тус орны шинжлэх ухааны хөгжилд өндөр ач холбогдолтой, зөвлөлтийн эрдэмтдийн олон арван бүтээлийг орчуулжээ. Шинжлэх ухааны цаашдын хөгжилт ба тус орны бүтээн босголтод шинжлэх ухааны хүчийг зүй зохистой ашиглах зорилгоор хятадын шинжлэх ухааны академийн чуулганаас анхдугаар 5 жилд ажлаа дараах үндсэн чиглэлээр явуулахаар заасан юм. Үүнд: Атомын энергийг энх тайвны зорилгод ашиглах бололцоог судлах, шинэ металлургийн баз, нефтьтэй газар, усны сав газрын төлөвлөгөөжүүлэхтэй холбогдсон зүйлүүд, өмнөд Хятад дахь халуун орны ургамал, хятадыг байгаль-эдийн засгийн талаар мужлах, антибиотикийн судлал, тус орны шилжилтийн үеийн бүтээн босголтын онолын үндэс, хятадын философийн үзэл санааны эдүүгээгийн түүх болоод хятадын шинэ ба шинэхэн үеийн түүхийн асуудлыг судлах явдал мөн. Эдгээр ажлын ихэнх нь нэгэнт эхэлсэн учир одоо түүнийг биелүүлэх хэрэгт хятадын эрдэмтэд гол хүчээ тавьж байна. Гэсэн ч хятадын шинжлэх ухааны академийн бүтээлийн хүрээ нь анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний үед зөвхөн тоочсон зүйлээр хязгаарлагдах биш. Шинжлэх ухааны бусад чухал асуудлыг судлаж байгаа хэсэгт нэгэн адил төлөвлөгөөт ажил хөгжинө. Улсын бүтээн босголтыг амжилттай явуулахад олон чухал асуудал шийдвэрлэгдэнэ. Жишээлбэл, Шар мөрөн дээрх барилгыг төлөвлөгөөжүүлэх асуудал нь шинжлэх ухааны академи нь тэр ажилд зориулж нэгдсэн эрдэм шинжилгээний хороо


336 байгуулж байна. Дээр дурдсан асуудлуудаас үндэслэн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний цаашдын хөгжилийн үндсэн чиглэл нь цөмийн физик хими, гиологи, техникийн талаар голлон эрдэм шинжилгээний ажил явуулах юм. Мөн тэрчлэн, эдийн засгийн ухаан, марксист-ленинист философийг хүчтэй судлах, хөгжүүлэх явдалд их анхаарал тавьж байна. Хятадын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажлыг цаашид хөгжүүлэх зорилгодоо Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан орны шинжлэх ухааны нээлтээс сурч сурч, хөрөнгөтөн орны эрдэмтдийн бүтээж байгаа зохистой үнэт зүйлийг судлаж, өөрийн орны шинжлэх ухааны уламжлалыг хайрлан үзэж, судлах явдлыг эрхэм үүргээ гэж үздэг юм. Ялангуяа өөрийн орны шинжлэх ухааны уламжлалыг судлах, эмхлэн цэгцлэх явдал хамгийн хүндтэй үүрэг гэж хятадын эрдэмтэд үзэж байна. Тавигдаж байгаа зорилтуудыг амжилттай биелүүлэхийн тулд эрдэм шинжилгээний ажлыг төлөвлөгөөтэй явуулахдаа онол практикийн нягт холбоо нэгдмэл зарчмыг онц чухалчилж байна. Эрдэмтдийг шинжлэх ухааны ажилд улам өргөнөөр татан оруулах шинжлэх ухааны боловсон хүчнийг шаргуу бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлыг бололцоогоор хангах явдлыг эрхэмлэж байна. Ялангуяа залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг бололцоогоор хангах явдлыг эрхэмлэж байна. Ялангуяа залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажилд их анхаарал тавьж тэднийг эрдэм шинжилгээний хурал зөвлөлгөөнд татан оруулж, дээд сургууль онц төгсөж байгаа оюутнуудад эрдэм шинжилгээний ажлаар оролдох боломж олгож байна. Шинжлэх ухааны боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан орнуудад оюутнууд явуулж сургаж байна. Хятадын шинжлэх ухааны академийн аспирантурт энэ намар анхны хэсгийг элсүүлэнэ. Үүнээс гадна шинжлэх ухааны академийн дэргэд энэ талаар ажиллах шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэх тасаг байгуулах гэж байна. Мөн эрдэмтэд эрдмийн зэрэг, академич цол шагнал олгох явдлыг системтэй болгох асуудлыг боловсруулж байна. Энэ бүгдийг хийснээр хятадын шинжлэх ухаан нь ихээхэн хөгжлийг олж ард түмний соёл ахуй амьдралын хэмжээг дээшлүүлэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд үнэт хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Үнэн сонин. 1955.09.30. Баасан. №230 (6138) 2-р нүүрт. Өвөр монголын үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжилт Өвөр монголын ард түмэн, хувьсгалаас өмнө олон зуун жилийн турш гадаадын капиталист, мөнгө хүүлэгч, үндсэний дээрэнхүй хар шар феодалуудын хэдэн давхар дарлалын дор улс төр, эдийн засгийн ямар ч эрх чөлөөгүй, гашуун зовлон эдэлж, хүнд бэрх байдлын дунд амьдарч байсан билээ. Өвөр монголын ард түмэн, эрх чөлөөнийхөө төлөө тасралтгүй тэмцсээр ирсэн юм. Зөвлөлтийн ялгуусан арми, монголын ардын цэрэг 1945 онд японы империалистуудыг бут цохиж, Өвөр монголын ард түмнийг чөлөөлсөн явдал, шинэ сайхан амьдралаа байгуулах бололцоог тэдэнд олгожээ.


337 Хятадын алдарт коммунист нам, хятадын ард түмний их жолоодогч Мао Цзэ-дун, үндсэний асуудлыг зөв мэргэн шийдвэрлэсэний үр дүнд Өвөр монголд автономит засаг тогтож, Өвөр монголын ард түмэн хятадын ард түмний их гэр бүлд багтан орсон юм. Хятадын коммунист нам, хятадын ардын засгийн газраас үндэстний цөөнхийн улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх талаар авсан арга хэмжээний үрээр Б.Н.Х.А.Улсын Өвөр монголын автономит мужийн аж үйлдвэр, мал аж ахуй, соёл түргэн хөгжиж байна. Б.Н.Х.А.Улсын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний 2 жил хагас гаруйн дотор Өвөр монголын ард түмэн сайхан амжилт олж байна. Б.Н.Х.А.Улсын Өвөр монголын автономит мужийн аж үйлдвэр, тариачин малчдад үйлчлэх ба улсын эдийн засгийн байгуулалтыг дэмжих чиглэлээр ухралтгүй хөгжиж одоо 148 үйлдвэрийн газартай болоод байна. Таван жилийн төлөвлөгөөний эхний 2 жил гаруйн дотор тоосгын үйлдвэр, авто-машины засварын газар, барилгын материалын үйлдвэр, цахилгаан станц, сүүний том жижиг үйлдвэр байгуулжээ. Бас нүүрсний уурхай, цахилгаан станц, арьс ширийн үйлдвэр, хужрын завод зэрэг олон үйлдвэрийн газар өргөтгөсөн байна. Янз бүрийн анжис лууван хэрчих машин, өвсний морин хадуур зэрэг хөдөө аж ахуйн машин, багаж хэрэгслийг хийж чаддаг болсон ба одоо малчдад зориулан цас хагалах машин, хонины ноос хайчлах машин, сүүний машин зэрэг зүйлийг туршин хийж байна. Хайлаар, Бугат зэрэг газрын арьс ширний үйлдвэр, тэрэгний тоног хэрэглэл, эмээл, нэхий дээл, эсгий гутал зэрэг олон зүйл үйлдвэрлэж байна. Үйлдвэрүүдэд шинэ техник механизм нэвтрэн, хөдөлмөрийн уралдаан өрнөж байгаагийн үрээр ажилчдын мэрэгшил ахиж, хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, үйлдэхүүний өөрийн өртөг хямдарсаар ажээ. Үйлдвэрийн чухал бүтээгдэхүүнийг гаргах явдал маш түргэн өсч байна. Жишээ нь, энэ онд 1952 оныхоос тоосго 5 дахин, кокс 3 дахин, хужир 48 дахин нэмэгдэх бөгөөд сүү, арьс ширийн үйлдвэрийн бүтээгдэхүүний гаргалтын хэмжээ ихээхэн өсч байна. Аж үйлдвэрийн түргэн хөгжилтийн дагуу ард түмний амьдрал дээшилж байна. Өнгөрсөн 2 жил гаруйн дотор Б.Н.Х.А.Улсын Өвөр монголын автономит мужийн мал аж ахуй ихээхэн хөгжжээ. 1955 оны 5 дугаар сарын мэдээгээр бүх мал нь 19495100 болон өссөн нь таван жилийн төлөвлөгөөний эхний жил буюу 1953 оныхоос 38 хувь, Өвөр монголын автономит засгийг анх байгуулсан 1947 оныхоос 2 гаруй дахин өсчээ. Өвөр монголын автономит мужийн мал аж ахуйг цаашид улам хөгжүүлэх зорилтоор мал аж ахуйг эрхлэсэн сангийн аж ахуй, мал аж ахуйн хоршоог олшруулах, малын үүлдэр угсааг сайжруулах арга хэмжээ авсаар иржээ. 1954 нд мал аж ахуйн районд мал аж ахуй эрхлэсэн сангийн аж ахуй 17 байсан бол 1955 онд 24 болжээ. Малчин ардуудын сайн дураар нэгдсэн харилцан туслалцах нөхөрлөл 5000 гаруй ттуршлагын чанартай мал аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо 6 байна. Эдгээр нь хамтын хөдөлмөрийн давуутайг амьдрал дээр яруу тод үзүүлж байна. Мөн адуун завод, бод малыг зохиомол аргаад хээлтүүлэх станцууд ажиллаж байна. 1954 онд 5000 гүү, 1500 үнээ зохномол аргаар хээлтүүлжээ. 1955 оны эхний хагас жилд 24 сангийн аж ахуй, сайн угсааны малын 10000 гаруй төл бойжуулжээ. Түүний дотор цыгай үүлдрийн 5000 гаруй эрлийз хурга


338 хүлээн авсан байна. Сангийн аж ахуйн хээл авсан бүх хүниины 27 хувь нь ихэр хүрга гаргажээ Малын элдэв өвчин эмгэгтэй тэмцэх арга хэмжээ тууштай авч явуулсны үр дүнд үхрийн мялзанг үндсэнд нь арилгаж шүлхий боом зэрэгххалдвартовчинг амжилттай устгаж байна. Мөн малын дулаан хашаа саравч барих, өвс хадах, чоно авлах, малд тарга хүч авахуулах ажлыг төлөвлөгөөтэй зохиож их амжилт олж байна. 1953 оноос 1955 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 24 мянга гаруй чоно алжээ. Мал аж ахуйд боловсон арга ажиллагаа өргөн нэвтэрч байна. Бэлчээрийг усжуулж ашиглах ажлыг өргөн зохиож, усны асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ. Зөвхөн ноднин Улаан-цав, Шилийн гол, Их зуу зэрэг аймагт худаг усны бригад ажиллуулж өрөмдмөл буюу энгийн 50 худаг малтан гаргаж 1800 гаруй дөрвөлжин км, өргөн газрыг усаар хангав. Орон нутагт цаг агаарын шинжилгээний станц байгуулах, хөнгөн маягийн хашаа, цас хагалах багажыг дэлгэрүүлэх зэрэг чухал арга хэмжээ авчээ. Мал, газар тариалангийн районуудад зөвхөн 1954 онд 200 гаруй мянган му газар малын тэжээлийн олон янзын өвс тарьж ихээхэн ургац хураан авсан байна. Малын төлийг эх барьж авах, малын арчилгаа маллагаа сайжруулах арга хэмжээ тасралтгүй авсаар байна. Төрөл бүрийн малын ашиг шим (ноос,ноолуур, сүү, арьс шир,мах)-ыг ашиглах явдал их нэмэгджээ. Мал аж ахуйн нилээд бүтээгдэхүүнийг гадаадад гаргадаг болжээ. Мал аж ахуйн хөгжилтийг дагаж малчдын амьдрал хэлбэрэлтгүй дээшилж байна. Малчид малынхаа ашиг шимийг худалдаад торго дурдан, радио, махны машин, оёдлын машин, дуран зэрэг зүйлийг авдаг болжээ. Өвөр монголын автономит муж анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эцэст (1957 онд) 24 сая гаруй малтай болох юм. Малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээлийн баз байгуулах, малын элдэв халдварт өвчнийг устгах, мал аж ахуйд боловсон арга ажиллагааг нэвтрүүлэх талаар их ажил зохиох юм. Б.Н.Х.А.Улсын Өвөр монголын автономит мужид газар тариалангийн хоршоо, сангийн аж ахуй, олноор байгуулагдсан байна. 1954 онд тариалангийн 40 сангийн аж ахуй байсан бол 1955 оны эхээр 60 гаруй болж, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 1326 хоршоо байгуулагджээ. Тариалангийн харилцан нөхөрлөл 118000 гаруй болсон байна. Хятадын коммунист нам, ардын засгийн газар, үндэстний цөөнхийн эдийн засаг соёлыг хөгжүүлэх талаар их анхаарал тавьж өнгөрсөн хэдэн жилийн дотор 10000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан нь Өвөр монголын үйлдвэр, барилга, ойн аж ахуй, ялангуяа мал аж ахуйн ажил дээр ажиллаж байна. Өвөр монголын ард түмэн, Хятадын ард түмний үндсэний их баяр Б.Н.Х.А.Улсыг тунхагласны 6 жилийн ойг хятадын алдарт коммунист нам, ардын засгийн удирдлагаар өөрийн орныг тариалан, мал аж ахуй хөгжсөн тэргүүний орон болгох зорилгын дор баяр бахдалтай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. С.Гомбо Үнэн сонин. 1955.09.30. Баасан. №230 (6138) 2-р нүүрт. Бүтээлч хөдөлмөрийн нь үр дүн


339 Ирж байгаа хаврын улирлын зөөлөн салхи сэвэлзсэн 5 дугаар сарын сүүлчийн нэг өдөр, Улаанбаатарын замаар Баруун-урт руу, өнгө зүс нь адилхан, хийц маяг нь ижилхэн хар хөх хувцастай, үе насны идэр залуус “ЗИС-150” машинуудаар ирснийг аймгийн төвийн хөдөлмөрчид баяртай угтаж авсан юм. Энэ бол манай бүтээн байгуулах энх хөдөлмөрт туслалцахаар ах дүүгийн найрамдалт хятад ард улсаас ирсэн хятад ажилчдын хэсэг байлаа. Сүхбаатар аймгийнхан, өөрийн орны бүх ард түмний адил тэдгээр ажилчдыг зүй ёсны халуун талархлаар угтсан билээ. Тэгээд аймгийн төвд шинэ хүмүүсийн эрэлхэг шаламгай хөдөлмөр өрнөж эхэллээ. Хятад ажилчид тэнд ажилласаар төдий л удаагүй боловч тэдний бүтээн байгуулж байгаа хөдөлмөрийн үр дүн товойж тодорсоор байна. Сүхбаатар аймгийн урд талд саяхан болтол торойх зүйлгүй мэлтийсэн тал байсныг санахад амархан байна. Гэтэл одоо тэнд аймгийн клубийн сүндэрлэсэн том барилга босч, ашиглалтанд орох нь ойртжээ. Энэ барилганаас гадна хятад ажилчид, аймгийн үйлдвэрлэлийн хоршоо, мөн авто базын орон сууцны барилгууд дээр хэд хэдэн хэсэг болон ажиллацгааж байна. Эдгээр нөхдийн ажиллаж байгааг харахад үнэхээр урам зоригтой юм. Клубийн барилгын шаврын ажил хийж байгаа Ма Мин-жины удирдсан бригад элс шороог нарийн шигшиж, зуурмагийн өтгөн шингэнийг сайн тохируулан бэлтгээд тоосго ба зуурмаг зөөхдөө хялбарчилсан арга хэрэглэж,2 хүний дамнуургаар дамжилж зөөх зуурмагаас илүү их зуурмагыг 2 саванд хувааж хийгээд урт нарийн модны 2 үзүүрт тэнцүүлэн хийж ганц хүн хялбархан зөөж байна. Тоосго зөөж байгаа хүмүүсийн зарим нь барилгын ханан дээр зогсоод зарим нь газарт байгаа тоосгыг мэргэнээр шидэж өгдөг юм. Үүнийг энд ажиллаж байгаа монгол ажилчид сурцгаажээ. Клубын барилгын мужааны бригадыг удирдан ажиллуулж байгаа Ли Зин-фу бол модны ажилд сайн мэрэгшсэн хүн юм байна. Түүний удирдсан бригад сар тутмынхаа төлөвлөгөөг 200 хувь хүртэл биелүүлсээр байдаг. Бид аймгийн үйлдвэрлэлийн хоршооны барилга дээр ажиллаж байгаа Жоу Шу-шангийн мужааны 6 хүнтэй бригад дээр очиж ажилтай нь товч танилцав. Нөхөр Жоу Шу-шан бол Сүй Пин хотод 25 жилийн турш мужааны ажил хийж байгаад ардын засгийн жилүүдэд мэрэгжилийн 7 дугаар зэрэг авчээ. Энэ хүний удирдсан мужааны бригадынхан сар улирлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлдгээр зогсохгүй эдлэхүүний чанарыг дээшлүүлэх талаар их өөрчлөлт гаргаж байгаа юм. Эдний хийсэн модон эдлэл, цонх, хаалганы рамууд, ширээ, түшлэгтэй сандал, авдар тооно зэрэг зүйл нь бат бэх, үзэмж чанараар гойд сайхан болжээ. Энэ бригадынхны мод харуулддаг туршлагыг эндэхийн монгол мужаан Чоймболжамц ажил дээрээ авхаалжтай хэрэглэж байна. Мөн төвийн артелийн зөөлөн оёдлын ажилчин У Дин, Гүй Хай-Хуй нар тун шаргуу ажиллаж байна. Тэд нар, дан даавуу оёхдоо утсы нь ил гаргахгүй тийм цэвэрхэн оёдгийг эндхийн оёдолчид магтан ярьж байна. Эдний хийсэн хувцас нь яг хэмжээндээ тохирч, үзэмжээр гоё сайхан болдгий нь яана гэж артелийн мастер ярьж байв.


340 Барилгын бригадынхан модны эвийг нийлүүлэх болон барилгын хана туургыг шавардсан нь монгол ажилчдад сайхан жишээ болж байна. Хятадын хөдөлмөрч ажилчдын гараар босч байгаа шинэ барилгууд бол аймгийн төвийн байдлыг улам боловсон тохилог болгож байгааг хүмүүс үзэж байна. Тэгээд ажлын нэг байранд зэрэгцэн зогсож нэг санаа, нэгдмэл ажиллагаагаараа манай энх тайвны үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулж байгаа хятад, монгол ажилчдын хамтын хөдөлмөрийг аймгийнхан талархан магтаж байна. Ё.Содномдаржаа Үнэн сонин. 1955.09.30. Баасан. №230 (6138) 2-р нүүрт. ХЯТАД АРД УЛСЫН VI ЖИЛИЙН ЯРУУ АЛДАРТ ОЙ Одоогоос 6 жилийн өмнө 1949 оны 10 дугаар сарын 1-нд эртний Бээжин хотноо ялалтын ёслолын буудлага нижигнэн, Бүгд Найрамдах Хятад Ард улсын таван хушуут улаан далбаа мандсан билээ. Бүгд Найрамдах Ард улсын үүссэний яруу алдарт ойг энэ жил хятадын ардын ардчилсан төр бэхжиж, Зөвлөлт Холбоот ба Бүгд Найрамдах Хятад ард улсаар манлайлуулсан ардчилал, социлизмийн аугаа их лагерийн хүчин чадал үлэмж өссөн үед тэмдэглэн өнгөрүүлж байна. Гадаад дотоодын боочлогчдыг эсэргүүцсэн хятадын ард түмний баатар тэмцэлд марксизм-леннизмийн ялан дийлнгч хувьсгалч сургаалыг бүтээлчээр хэрэглэсний ач үрээр Бүгд Нарйамдах Хятад ард Улс байгуулагдсан билээ. Энэ зургаан жилийн дотор, Хятадын хөдөлмөрчид, алдарт коммунист намынхаа удирдлагаар бие хайргүй хөдөлмөрлөсний үрээр эдийн засаг, соёлын талаар гаргамгай амжилт олжээ. Газар тариалангийн реформ хийж феодлизмын дарлалыг эцэс болгожээ. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй нь цуцалтгүй өрнөн, ард түмний аж амьдрал, соёлын хэмжээ дээшилж байна. Хятадын Коммунист нам ба ардын засгийн газар ард түмнээ ялагдашгүй бат хүч болгон нягтруулжээ. Империалист дарлагчид ба дотоодын хувьсгалын эсэргүү нарыг эсэргүүцсэн тэмцэлд ардын ардчилсан байгуулалтын үндэс болсон ажилчин тариачны эвдэршгүй холбоо үүсэн батжив. Хятадын Коммунист нам, газар тариалангийн хятад орныг үйлдвэрийн орон болгож, шинэ ардчилсан байгуулалтаас социалист нийгэмлэгт аажмаар шилжин орох программыг ард түмэндээ гаргаж өгсөн юм. Бүгд Найрамдах Хятад Ард улс, 1953 оноос эхлэн анхдугаар таван жилийнхээ төлөвлөгөөг биелүүлж, эх орноо хүнд үйлдвэржүүлэхийн төлөө урам зоригтой тэмцэж байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ ноднин жилийн эцсээр 1949 оныхтой харьцуулахад 4,2 дахин нэмэгдсэн байлаа. Хятадын хөдөө аж ахуй бас өрнөн хөгжиж, тарианы ургац жил ирэх дутам нэмэгдэж байна. Тариачин олон түмэнд аж ахуйгаа хамтран хийхийн асар их давуу талыг амьдрал аяндаа гэрчлэн харуулж байна. Хятадад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо 670 мянган гаруй болжээ. Эдийн засаг хөгжиж, хятадын коммунист нам, ардын засгийн газраас өргөн


341 олон ард түмний чинээлэг сайхан байдлын төлөө байнга санаачлга тавьж байгаагийн ачаар хөдөлмөрчдийн аж байдал их сайжирлаа. Хятадын ард түмэн соёлын байгуулалт, ардын гэгээрэл, эрүүлийг хамгаалах, утга зохиол, урлагийн талаар асар их амжилт оллоо. Гадаадын импералист болоод дотоодын харгисуудыг эсэргууцсэн хятадын ард түмний эрх чөлөөний их тэмцлийн амжилтыг аугаа их хятадын ард түмэнтэй эртнээс уламжлалт нөхөрлөл бүхий монголын ард түмэн ямагт ширтэн харж, баярлаж байсан билээ.Хятадын ард түмэн, эрх чөлөөний тэмцэлдээ бүрэн ялсан явдал манай хоёр орны найрамдал, хамтын ажилгааг хөгжүүлэх шинэ замыг нээсэн билээ.Монгол Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал, үр бүтээлт хамтын ажиллагаа өдөр ирэх тусам бэхжиж, жаргалант шинэ амьдрал байгуулах талаар харилцан туслалцан, энх тайваны төлөө тэмцэж байна. Энэ найрамдлын үр дүн нь үзтэл илэрхий билээ.Манай орныг хоёр их хөрш СССР, Б.Н.Х.А.Улстай холбосон Цзинин-Улаанбаатарын төмөр замын барилгыг амжилтай дуусч, бас манай хоёр орны ард түмний эдийн засаг, соёлын харилцаа жил ирэх тутам хөгжин бэхжиж, түүнчлэн монгол нутагт социализм байгуулах үйлсэд манай оронд ирсэн хятад ажилчид идэвхтэй тусалж байгаа явдал гэрчилж байна. Өнгөрсөн жилүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олон улсын байдал хэлбэрэлтгүй бэхжиж ирлээ. Ази Африкийн орнуудын бага хурал ба таван гүрний Гадаад явдлын Яамдын Сайд нарын Женевийн зөвөлгөөн нь их гүрэн-Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг оролцуулахгүйгээр олон улсын чухал асуудлыг шийдвэрлэж болохгүй гэдгийг баттай нотлон үзүүлсэн билээ. Импералист зарим гүрний эрх баригч этгээдүүд, эдгээр бодит баримт болоод энх тайвныг эрхэмлэгч улс түмний шаардлагыг үл хайхран, янз бүрийн шалтаг санаагаараа зохиож, Нэгдсэн үндэсний байгуулагад Бүгд Найрамдах Хятад ард улсын хууль ёсны эрхийг сэргээх явдлыг одоо хүртэл саатуулж байна. Гэвч “хүчээр түрүү барих” бодлого гэгчээс бодит үнэн явдал илүү хүчтэй гэдгийг дөрвөн гүрний засгийн газрын тэргүүн нарын Женевийн зөвлөлгөөн үзүүлсэн билээ. Хятадын ард түмэн, өөрийн хэргийг үнэн бөгөөд үнэн хэрэг хэзээ ч ялагдашгүй гэж гүнзгйи итгэж байна. Манай Монголын ард түмэн болоод аугаа их Зөвлөлт Холбоот улсаар Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал социализмын их лагерийн бүх улс түмэн, даян дэлхий дэх Хятадын ард түмний үй олон түмний үй олон нөхөд цөм ингэж байна. Манай орны хөдөлмөрчид, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын алдарт ойг тохиолдуулан, Хятад нөхөддөө хүчирхэг социалист гүрэн байгуулах үйлсэд нь цаашдын их амжилтыг чин сэтгэлээс хүсэн ерөөж байна. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга нөхөр Мао Цзе-дун танаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лай танаа Хятадын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Лю Шао-ци танаа


342 Бээжин Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их хурлын тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөл ба Монгол Ард Хувьсгалт Намын төв хороо, монголын ард түмний өмнөөс аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 6 жилийн ойг тохиолдуулан Та нарт болоод Та нараар дамжуулан ах дүү Хятадын ард түмэнд чин зүрхний баяр хүргэе Ардын засгийн Газар Хятадын Коммунист Намын мэргэн удирдлагаар ардын засгийн жилүүдэд манай найрамдалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олсон их ялалт, асар их амжилтууд бүх ардчилсан лагерийн ард түмэн, тэрчлэн манай монголын ард түмний баяр талархлыг төрүүлж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс манай нийтийн хант-их Зөвлөлт Холбоот Улсын хамт энх тайван, ардчилал, социализмын лагерийг манлайлан олон улсын хоорондын энх тайван байдлыг бэхжүүлэх хэрэгт голлох роль гүйцэтгэж байна. Манай орны улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх хэрэгт ах, дүүгийн тусламж үзүүлж байгаа явдалд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын Коммунист Намын төв хороонд монголын ард түмэн гүн талархлаа илэрхийлж байна. Социализмын үндсийг байгуулах хэргэт ба дайн дэлхийн энх тайвныг бэхжүлэхийн төлөө тэмцэлд цаашдын амжилтыг аугаа их хятадын ард түмэнд монголын ард түмний өмнөөс ерөөе Аугаа их Бүгд Найрамдах Хятад Ард Улс мандтугай! Монгол, Хятадын ард түмний эвдэршгүй Найрамдал мандтугай! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дамба Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Чжоу Энь-лай танаа Хүндэт нөхөр Сайдаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 6 жилийн ойг тохиолдуулан Танд халуун баяр хүргэж, чин зүрхнийхээ ерөөл дэвшүүлье. Монголын ард түмэн ах дүү хятадын ард түмэнд социализмын байгуулалт ба даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлд цаашдын амжилтыг ерөөж байна. Монгол Хятадын ард түмний хоорондын ах дүүгийн найрамдал нягт хамтын ажиллагаа бэхжих болтугай! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны Сайдын үүргийг гүйцэтгэгч С.Равдан Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 1-р нүүрт.


343 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН 6 ЖИЛЙИН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛДААН БОЛОВ Б.Н.Х.А.Улсын 6 жилийн ойд зориулсан баярын хуралдаан 9 дүгээр сарын 30-нд улсын хөгжимт драмын театрт болов. Нийслэлийн нам, улс олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, Хятад ажилчдын төлөөлөгчид танхим дүүрэн цугларсан байв. Нөхөр, Дамба, Дамдин, Самбуу, Ширэндэв, Самдан, Аварзад Цэнд, СССР-ээс тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.Х.А.Улссас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Б.Н.А.С.А.Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон-чер нарын зэрэг нөхдийг тэргүүлэгчдийн байранд гарч ирэхэд худалдагчид нижгэнтэл алга ташиж угтав. Баярын хуралдааныг Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга, Улсын их хурлын депутат нөхөр Алгаа нээв. Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга нөхөр Самбуу, Б.Н.Х.А.Улсын жилийн ойн тухай товч үг хэлэв. Дараа нь Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин үг хэлэв. Нөхөр Хэ Ин үгийнхээ төгсгөлд, монгол-хятадын ард түмний найрамдлыг ерөөхөд хуралдагсад халуунаар угтав. Баярын хуралдааны дараа ардын дуу бүжгийн аксамблийн жүжигчид концерт тоглов. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 1-р нүүрт. Хятадын ард түмэн социализм байгуулахын төлөө тэмцэлд Б.Н.Х.А Улсаас Б.Н.М.А. Улсад суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд Хэ Ин Хятадын 600 сая ард түмэн эх орныхоо эзэн болж, эрх чөлөөт жаргалант амьдралаар амьдарч эхэлсэн тэр цагаас хойш зургаан жил өнгөрлөө. Энэ бол Хятадын коммунист нам, мэргэн жолоодогч дарга Мао Цзедуны удирдлагаар Хятадын бүх ард түмэн тэмцэлд босч, империализм, феодализмын ноёрхлыг түлхэн унагаагаад, ардын ардчилсан диктатурт үндэслэсэн БНХАУ-ыг байгуулсаны үр дүн мөн билээ. Өнгөрсөн жилүүдэд, үндсэн хуульд заасан замаар замнаж яваа манай ард түмний шургуу чармайлтын үрээр социалист байгуулалт, социалист ёсоор өөрчлөн байгуулах талаар шинэ их амжилт оллоо. Аж үйлдвэрийн фронт дээр шинээр байгуулсан, шинэчлэн засварласан, өргөжүүлсэн олон завод, фабрик, уурхай ашиглалтад оржээ. Урьд ямагт гадаадаас авчирдаг байсан олон зүйлийн эдлэхүүнийг одоо дотооддоо үйлдвэрлэж чадахаар боллоо. Үйлдвэрүүд дээр хөдөлмөрийн бүтээмж хэлбэрэлтгүй дээшилж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдарч байна. Хөдөө аж ахуйн фронт дээр улсаас үндсэн хуульд тохируулан, хувийн аж ахуйтан тариаланчдын хоршоолон нэгдэх явдлыг аль болох урамшуулж, чиглүүлэн удирдаж байна. Ялангуяа нодин жилийн эцсээс эхлэн сүүлийн үед хагас социалист байдалтай хөдөө аж ахуйн үйлдвэрийн хоршоод онц хурдан хөгжиж байна.


344 Үндсэн хуульд тохируулан капиталист маягийн үйлдвэр, худалдааны талаар тэдгээрийг ашиглах, хязгаарлах, өөрчлөх бодлого явуулж байна. Энэ талаар их амжилт олжээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хоёрдахь удаагийн хурлын энэ оны долдугаар сард хуралдсан хоёрдугаар чуулганаар Б.Н.Х.А.Улсын улс ардын аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө шар мөрний үерлэх явдлыг бүрмөсөн зогсоон, усан ресурсий нь ашиглан эзэмших их төлөвлөгөө зэрэг хэд хэдэн чухал шийдвэр батлан гаргасан билээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үндсэн зорилтыг ерөнхийлөн хэлбэл, Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар төлөвлөсөн үйлдвэрийн 156 газрын зэрэг нийт 694 том үйлдвэрийн барилгад гол хүчээ бөөгнөрүүлэн, Хятадыг социалист ёсоор үйлдвэржүүлэх анхны базыг тавих: хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо, гар үйлдвэрийн хоршоонуудыг хөгжүүлэх замаар хөдөө аж ахуй, гар үйлдвэрлэлийг социалист ёсоор өөрчлөх анхны баз бий болгох: бүх капиталист үйлдвэр, худалдааг үндсэнд нь янз бүрийн хэлбэр бүхий улсын капитализмын байдалд оруулах замаар хувийн үйлдвэр базыг социалист ёсоор өөрчлөх базыг бий болгох явдал юм. Анхдугаар таван жилд эдийн засаг, соёлын байгуулалтад нийтдээ 76640 сая юань зарцуулах бөгөөд энэ нь 700 сая лян алт болох юм. Таван жилийн дотор эдийн засаг, соёлын байгуулалтад зарцуулах бүх зардлаас 42740 сая юань буюу 55,8 хувийг их барилгад зарцуулж, үлдэх 33900 сая юань буюу 44,2 хувийг бусад зүйлд зарцуулна. Аж үйлдвэрийн их барилгын төлөвлөгөөнд таван жилийн дотор 694 их барилгыг шинээр барих буюу шинэчлэн засварлахаар төлөвлөсөн бөгөөд үүний дотор Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар байгуулах 156 үйлдвэрийн газар оролцсон юм. Үүний дээр хөдөө аж ахуй, усны аж ахуй зэргийн барилгыг нэмбэл нийтдээ 1600 барилга барих юмаа. Эдгээр их барилгаас гадна 6000 барилга барих бөгөөд үүнээс 2300-гаад нь аж үйлдвэрийн газрын барилга байх юм. 5 жилийн дотор барьж дуусгах их барилгуудаас 455 нь аж үйлдвэрийн, 1271 нь бусад зүйлийн барилга юм. Их биш барилгуудын олонхийг анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үед барьж дуусгана. Эдгээр барилгыг барьж дуусах явдал манай орны үйлдвэрлэх хүчний хэмжээг үлэмж нэмэгдүүлж, манай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд түлхэц болон, тээврийн бололцоог нэмэгдүүлж, соёл гэгээрлийн ажлыг урагш дэвшүүлэх бололцоо олгох юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эцэст жилд гаргах нүүрсний хэмжээ, 6353 сая тонноос 113 сая тонн хүртэл, жилд үйлдвэрлэх болдын хэмжээ 7,35 сая тонноос 4,12 сая тонн хүртэл, цахилгаан энергийн гаргалт 7,26 миллиард киловатт цагаас 15,9 миллиард киловатт-цаг хүртэл тус тус нэмэгдэнэ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд нийтдээ 10000аад км урт төмөр замыг шинээр тавих, сэргээн байгуулах, шинэчлэн засварлах ажил гүйцэтгэнэ. Таван жилийн дотор 10 мянга орчим км засмал зам тавьж, 400 мянган тонн даац бүхий хөлөг онгоц үйлдвэрлэнэ. Хөдөө аж ахуй, усны аж ахуйн талаар таван жилийн дотор усны механикжуулсан аж ахуй 91, тракторын станц 194-ийг байгуулна. Таван жилийн дотор 13 том усан сан


345 байгуулж, бас нийтдээ 1300 сая кубметр багтаамжтай, голын сав газрыг цэвэрлэх ажил хийж, Шар мөрний урсгалыг зохицуулах ажил эхэлнэ. Таван жилийн дотор барих янз бүрийн барилгын талбай нь барагцаалбал 150 сая хавтгай дөрвөлжин метр болно. Хятадын коммунист намын удирдлагаар манай оронд хэрэгжүүлэх гэж байгаа үйлдвэржүүлэх төлөвлөгөө бол ЗХУ, Ардын Ардчилсан орны шууд тусламжтайгаар хэрэгжүүлэх, социалист ёсоор үйлдвэржүүлэх ажил мөн билээ. Ийм учраас манай орны аж үйлдвэр, ялангуяа үйлдвэрийн хэрэгслийн үйлдвэрүүд их хурдан хөгжих бололцоотой юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор, үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрийн талаар хөрөнгө оруулалтын хэмжээ нь их барилгад зарцуулах бүх зардлын 88,8 хувийг эзэлж байгаа юм. Хэрэгцээний зүйл үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд оруулах хөрөнгийн хэмжээ нь 12,2 хувийг эзлэх юм. Түүнчлэн төлөвлөгөө ёсоор таван жилийн дотор үйлдвэрийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг үнийн талаар 126,5, хэрэгцээний зүйлийн бүтээгдэхүүнийг 79,1 хувиар тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс үндэслэж аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний нийт үнийн дотор үйлдвэрлэлийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг үнийн эзлэх хувийн жин 1952 онд 39,7 хувь болж байсан бол 1957 онд 45,4 хувь болон нэмэгдэж, харин хэрэгцээний зүйлийн бүтээгдэхүүний үнийн хувийн жин 1952 онд 60,3 хувь байсан бол 1957 онд 54,6 хувь хүртэл хорогдоно. Социалист ба капиталист аж үйлдвэрийн хувийн жин өөрчлөгдөж байгаа явдал манай аж үйлдвэрийн хөгжилтийн социалист шинж чанарыг харуулж байгаа юм. Таван жилийн дотор улсын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үнийн талаар 130,1 хувь нэмэгдэнэ. Таван жилийн төлөвлөгөө батлахын өмнө байсан хоршоолсон үйлдвэр ба улсын-хувийн үйлдвэрүүд бас хурдан хөгжиж байна. Таван жилийн дотор хувийн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний тал хувь нь улсын хувийн үйлдвэрийн өмч болно. Үүнээс уламжлан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний дотор улсын ба хоршоолсон хийгээд улсын-хувийн үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний эзлэх хувийн жин нь 87,8 хувь хүртэл нэмэгдэж, хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүний хувийн жин 12,2 хувь хүртэл хорогдоно. Тэхдээ хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүний ихэнх хэсэг нь улсын захиалгат зүйл байх юм. Хувийн аж үйлдвэр нь үндсэндээ улсын капитализмын замд орох юм. Аж үйлдвэрийн хөгжилтөөс хөдөө аж ахуйн хоцорч явааг арилгах явдал бол таван жилийн төлөвлөгөөний нэг чухал зорилт мөн. 1952 онд буюу сэргээн байгуулах үед үр тариа, хөвөнгийн үйлдвэрлэл, чөлөөлөгдөхийн өмнө Хятадын хөдөө аж ахуйн түүхэнд гарч байсан амжилтаас үлэмж давсан байна. Үр тарианы үйлдвэрлэлийг 1952 оныхоос 17,6 хувь буюу 385.600.000 жин, хөвөнгийн үйлдвэрлэлийг 25,4 хувь буюу 32,700,000 жинд хүргэхээр хөдөө аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд заажээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо бол анхдугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн үндэс бөгөөд жижиг таваарын аж ахуйг өөрчлөх ганц бололцоотой зам мөн. ХАА-н үйлдвэрлэлийн хоршоонд 1957 оны наана тус орны бүх тариачин өрхийн 3/1 орчим хувийг нэгтгэх болно. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хэрэгцээ болоод ард иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд тээвэр, холбоог хөгжүүлэх талаар зохих анхаарал


346 тавьжээ. 1957 онд төмөр замын ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээ 121.000.000.000 тонн км буюу 1952 оныхоос хоёр дахин нэмэгдэнэ. Дотоодын усан зам, эрэг хавийн тээвэр авто тээвэр зэргийг мөн зохих ёсоор хөгжүүлнэ. Жижиглэн худалдаалах зүйлийн нийт хэмжээ 1957 онд бараг 49800 сая юань болох эь 1952 оныхоос барагцаалбал 80 хувиар нэмэгдэх болно. Тус орны жижиглэн хийх худалдааны нийт хэмжээнд улсын ба хоршооны худалдаа 54,9 хувь, улсын капитализмын хэлбэрийн жижиглэн хийх худалдаа болоод хоршоодын маягийн жижиг худалдаа 24 хувь, энгийн худалдаа 21,1 хувийг эзэлнэ. Таван жилийн дотор соёл гэгээрэл, эрдэм шинжилгээний ажлыг ихээхэн хөгжүүлнэ. 1957 онд хятадын дээд сургуульд суралцагчдын тоо 1952 оныхоос 127 хувиар нэмэгдэх бөгөөд 434 мянган хүн болно. Бүрэн дунд сургуульд суралцагчдын тоо 178 хувиар нэмэгдэж, 1957 онд 724 мянган хүн болно. Бүрэн бус дунд сургуульд суралцагчдын тоо 78,6 хувиар нэмэгдэж 1957 онд 3.986.000 хүн болно. Бага сургуульд суралцагчдын тоо18 хувиар нэмэгдэж 1957 онд 60,230,000 хүн болох нь тус орны сургуулийн бүх насны хүүхдийн 70 хувийг эзэлнэ. Энэ таван жилийн дотор эрдэм шинжилгээний ажлыг үлэмж далайцтай хөгжүүлнэ. Таван жилийн төлөвлөгөөнд бас ард түмний аж амьдралыг улам сайжруулахаар заажээ. Энэ таван жилийн дотор хөдөлмөрлөх хүмүүс барагцаалбал 4,200,000 хүнээр нэмэгдэнэ. Ажилчин, албан хаагчдын цалин хөлс дундыг баримталбал 33 хувиар нэмэгдэх юм. Хөдөлмөр хамгаалалт, эмчлэн сувилалт, аж байдлын үйлчилгээ, болоод улсын албан үйлдвэрийн ажилчин албан хаагчдын соёлын хэмжээг дээшлүүлэхэд таван жилийн дотор таван миллиард юань зарцуулна. Улсаас ажилчин албан хаагчдын нийтийн байранд зориулж 46 сая хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга барина. Хөдөө нутгийн ард иргэдийн аж амьдралын байдал үлэмж сайжрах болно. Бид, манай анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхлээд хоёр жил илүү болж байна. Хятадын коммунист нам ардын засгийн газрын удирдлага, бүх орны ард түмний чармайлтын ачаар 1953-1954 оны жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүллээ. Үүнд 1954 онд аж үйлдвэрийн бүх үйлдэхүүний нийт өртөг 1953 оныхоос 17 хувиар энэ хоёр жилд жилийн дундаж өсөлт 11,9 хувиар нэмэгдсэн бөгөөд таван жилийн төлөвлөгөөнд заасан нэг жилийн өсөлт 8,6 хувиар давжээ. Аж үйлдвэрийн талаар жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг энэ хоёр жилийн дотор бүхэлд нь давуулан биелүүлсэн бөгөөд чухал нэр төрлийн үйлдэхүүний үйлдвэрлэл улам нэмэгдлээ. Энэ хоёр жилийн дотор аж үйлдвэрийн талаар гарсан өөрчлөлт бол орчин цагийн аж үйлдвэр ба социалист маягийн аж үйлдвэр бүх аж үйлдвэрийн дотор улам чухал суурийг эзэлсэн явдал мөн. 1954 онд орчин цагийн аж үйлдвэрийн бүх үйлдэхүүн аж үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн үйлдэхүүний нийт өртгийн 33 хувь, гар үйлдвэр 17 хувийг эзэлж байгаа бөгөөд хөдөө аж ахуй ба түүний туслах аж ахуйн үйлдэхүүний аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдэхүүний нийт өртгийн 50 хувийг эзэлж байна. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө бол шилжилтийн үеийн үндсэн зорилтыг биелүүлэхийн төлөө бүх орны ард түмний тэмцлийн шийдвэрлэгч программ мөн. Коммунист нам дарга Мао Цзе-дүний удирдлага, зөвлөлт холбоот улс ба ах дүү бусад орны


347 тусламжтайгаар Хятадын ард түмэн, анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж чадна гэж бид гүнзгий итгэж байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар чуулган дээр Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дэн Цзе-хуей, үерийн аюулыг арилгаж, усны ресүрсийг ашиглах зорилгоор шар мөрнийг зохицуулах усан аж ахуйн нэгдсэн зураг төлөвлөгөөний тухай илтгэл тавьсан билээ. Энэ бол Шар мөрнийг эрхэндээ оруулан эзэмших талаар манай түүхэнд анх удаагийн том төлөвлөгөө юм. Энэ мөрний ус хальж үерлэх аюулыг бүрэн төгс усгаж, түүнийг тариалан, усжуулах гидро цахилгаан станц байгуулах ба усан тээвэрт хэрэглэх зэргээр өргөн ашиглах зориулалттай энэ төлөвлөгөө бол манай улс, ард түмэнд маш их ашиг тустай юм. Энэ нь манай ард түмний олон зуун, мянган жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн хамт тус оронд социализм байгуулахын төлөө эрэлхэг зоригтой тэмцэж байгаа манай ард түмнийг үлэмжхэн зоригжуулж байна. Эрт дээр үед болоод одоо үед хятад улс ба түүнийг хилийн гадна шар мөрнийг аюул учруулагч мөрөн гэж нийтээр үзэж байсан билээ. Ардын ардчиллын энэ үед мөрний сав газар оршин суугчдын хувь заяа сайн талаар өөрчлөгджээ. Манай нам засгийн зорилт бол зөвхөн Шар мөрнийг эзэмшихээр барахгүй, Шар мөрний сав газар ган гачгийн аюулыг эцэс болгож, тариалангийн талбай элсэнд автдаг явдлыг арилгахад оршиж байна. Манай зорилт бол зөвхөн Шар мөрөнд холбогдолтой гэнэтийн аюул усны үер, ган гачгийг устгах явдлаар хязгаарлагдахгүй юм. Үүнд юуны өмнө Шар мөрний усны баялгийг тариалангийн газар услах, цахилгаан энерги гаргах, хөлөг онгоц явуулахад бүх талаар ашиглах, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээврийг улам хөгжүүлэхэд дөхөм болгоход оршино. Иймд БНХАУлсын ардын төв засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд энэ мөрөнтэй холбогдол бүхий асуудлыг судалж эхэлсэн билээ. Одоо Шар мөрнийг эзэмших талаар Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар нэгтгэн төлөвлөгөө боловсруулжээ. Одоо Хятад улсад биелэгдэж байгаа социалист байгуулалт болоод социалист өөрчлөлт нь аугаа их бөгөөд хялбар биш хэрэг болж байна. Иймд ард түмний бүх хүчийг олон улсын энх тайвны үйл хэрэгт нягтруулах хэрэгтэй. Энэ нь манай улсыг түргэн цэцэглэн хөгжигч, жаргалант социалист том гүрэн болгоно гэж бид ухамсарлаж байна. Хятадын засгийн газар, хятадын ард түмэн дэлхий дахины энхтайван байдлын төлөө хүн төрөлхтний дэвшилтийн төлөө тэмцэлд олон улсын ажил хэргийн талаар манай улсын үндсэн хуульд заасан бодлогыг эрс шийдвэртэй явуулж байна. Манай энэ бодлого бол хөдлөшгүй бат бодлого мөн. Манай улсын өргөн их далайцтай анхдугаар таван жилийн төлөвлөгөө энх цагийн байгуулалтыг тууштай явуулах гэсэн манай зориг шийдвэрийг үзүүлж байна. Олон улсын байдлын талаар бид, олон улсын хүнд байдлыг сулруулах, дэлхий дахины орон бүхний энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулахад хэзээ ч хүчээ хайрлаагүй. Бид, найрамдлын замаар олон улсын маргаан бүхий бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж байна. Бид, нийгмийн янз бүрийн системийн энх тайвнаар уралдаалан хөгжихөд баяр хүргэнэ. Манай энх тайвны гадаад бодлого илэрхий амжилт олж байна.


348 Энх тайвны бүсийг өргөтгөж олон орны харилцан итгэх явдлыг бэхжүүлэх зорилгоор Хятад улс, Энэтхэг, Бирм улстай хамтран энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим тунхаглаж, олон улсын харилцаанд үндсэн удирдлага болгосон бөгөөд эдгээр зарчмыг юуны өмнө Хятад-Энэтхэгийн ба Хятад – Бирмийн харилцаанд удирдлага болголоо. Одоо Хятад улсаас Энэхтхэг, Бирм, Индонез улстай харилцаж байгаа харилцаа бол нийгмийн янз бүрийн систем бүхий улсуудын энх тайвнаар зэрэгцэн оршихын үлгэр жишээ мөн. Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг Ази Африкийн орнуудын бага хурал дээр улам хөгжүүлсэн бөгөөд олон орон дэмжиж байна. Энх тайвны бүсийг өргөтгөж, улсуудын хоорондын харилцан итгэлцэхийг бэхжүүлэх явдал бол биелэгдэх бодит зорилго мөнийг үзүүлж байна. Дэлхий дахины олон орон төвийг сахих бодлого явуулж байгааг бид хүндэтгэж, тэдэнтэй таван зарчмын үндэс дээр хэвийн найрамдалтай харилцааг тогтооход бэлхэн байна. Б.Н.Х.А.У дэлхий дахины бүх оронтой холбоо тогтоож, эдийн засаг, соёлын харилцаагаа өргөтгөхийг их анхаарч байна. Энэ харилцааг улам өргөтгөхөд бид бэлхэн байна. Хятад Японы харилцааг хэвийн байдалтай болгох талаар Хятад улс нилээд алхам хийсэн бөгөөд зохиомол бүх саадыг устгаж, Хятад Японы худалдааг хөгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Гэвч Хятад Японы худалдаа одоо хүртэл хязгаарлагдмал хэвээр байна. Иймэрхүү хэвийн бус байдал сайн талаар өөрчлөгдөж болно гэж хятадын засгийн газар найдаж байна. Бас НҮБ-д Б.Н.Х.А.Улсын хууль ёсны эрхийг эдлүүлэхгүй байгаа бөгөөд ийм хэвийн бус үзэгдлийг нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Солонгост дайн зогсоож, Энэтхэг –Хятадад энх тайван байдал сэргээснээс хойш одоо Алс Дорно дахины Тайваны районд үлэмж түгшүүртэй хэвээр байна. Америкийн нэгдсэн улс, Хятадын нутаг-Тайванийг эзэмшиж эргийн арлуудыг Хятад улсын чөлөөлөх хэрэгт хөндлөнгөөс оролцсоны уршгаар энэ түгшүүртэй байдал бий болжээ. Энэ нь Б.Н.Х.А.Улс ба АНУ-ын харилцаанд холбогдолтой олон улсын асуудал мөн. Тайванийг чөлөөлөх талаар хятадын ард түмний бүрэн эрхт байдлыг биелүүлэх нь хятадын дотоод бодлогын асуудал мөн. Энэ хоёр асуудлыг хооронд нь хутгаж болохгүй. Тайванийг чөлөөлөх талаар дайны арга, найрамдлын арга энэ хоёр арга зам Хятадын ард түмэнд байгааг Хятадын засгийн газраас мэдэгдсэн билээ. Хэрэв болохтой л бол Тайванийг найрамдлын арга замаар чөлөөлөхийг хятадын ард түмэн хүсэж байна. Олон улсын хүнд байдлыг сулруулж, олон улсын маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх зарчмын үүднээс хятадын засгийн газар, БНХАУлс ба АНУ-ын харилцааны хүнд байдлыг сулруулахад чиглэсэн нилээд арга хэмжээ авлаа. Хятад, Америкийн нэгдсэн улсын хэлэлцээг хоёр этгээдийн элчин сайдууд 8 сарын 1- нд Женевт эхлэв. Энэ хэлэлцээрийн зорилго бол хоёр этгээдийн иргэдийг нутагт нь буцаах тухай асуудлыг шийдвэрлэх, одоо тус хоёр улсын хооронд маргаантай байгаа бусад зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх явдал мөн. 9 дүгээр сарын 10-нд хоёр этгээдийн иргэдийг тус тусын нутагт буцаах тухай хэлэлцэх хэргийн нэгдүгээр зүйлийн талаар хэлэлцэн тохиров. Энэ нь Хятад, Америкийн харилцааг сайжруулахад ашигтай юм. Энэхүү хэлэлцээ хийгчид олон улсын бага хурлын хэвийн процедурын ёсоор хэлэлцэх


349 асуудлын хоёрдугаар зүйлд нэн даруй шилжин орох ёстой билээ. Гэтэл Америкийн тал, бусад асуудлыг хэлэлцэх нь эртдэж байна гэж үзэж байгаа явдлыг хятадын ард түмэн харамсаж байна. Хятадын тал нэгэнт тогтоосон хэлэлцээрийг баримтлан “Хориглолтын тухай асуудал”, “дээд эрх хэмжээний дотор Хятад Америкийн хэлэлцээ хийн бэлтгэлийн тухай асуудлыг” хэлэлцье гэсэн билээ. Энэ хоёр асуудлыг нэн даруй, хэлэлцэж, Б.Н.Х.А.Улс ба АНУ-ын харилцааны хүнд байдлыг сайжруулахад дөхөм үзүүлнэ гэж манай тал найдаж байна. Хятадын ард түмэн, Хятадын засгийн газар нийтийн өнө бат энх тайвны төлөө хойшид ч цуцалтгүй тэмцэх юм. Аугаа Их Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй энх тайван, ардчиллын лагерийн чармайлт, тэрчлэн дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч улс түмний чармайлтын ачаар шудрага эрмэлзэл заавал биелэгдэнэ гэж бид гүнээ итгэж байна. Хятад, Монголын ард түмэн ойр хөрш оршин суудаг эртний найрамдалт улс юм. Энэ хоёр улс ялалт тэмцлээрээ бие биедээ тусалж, бие биеэ зоригжуулж байна. Монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагаар явж манай ард түмэн ба түүний хувьсгалт тэмцлийг талархан найрамдалтайгаар дэмжиж байсан бөгөөд дэмжиж байна. 1952 онд тус хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээрт зсэг зурсан бөгөөд, энэ нь манай хоёр улсын найрамдалт харилцааг улс төр, эдийн засаг, соёлын талаар улам өргөтгөн бэхжүүлэхэд тус дөхөм боллоо. Тэр хэлэлцээ ёсоор бие биеэ харилцан дэмжин туслах зарчмын үүднээс Б.Н.Х.А.Улс нь Б.Н.М.А.Улсын социалист байгуулалтад туслахаар хэдэн мянган ажилтныг явуулсан юм. Энэ бол тус улсад ирсэн манай ажилчдын хүндэт зорилт мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн байгууллыг түргэтгэх талаар түүнд тусламж үзүүлж байгаа нь энх тайван ардчилал, социализмын лагерийн хүчин чадлыг бэхжүүлэн арвижуулж байгаа явдал мөн. Манай нийтийн үйлс социализмын байгуулалт болоод Алс дорнод ба дэлхий дахины энх тайван үйл хэргийн төлөө аугаа их Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй социалист лагерьт улам нягтран тэмцье. Үнэн сонин. 1955.10.01. Бямба. №231 (6139) 4-р нүүрт. ШИНЭ АМЬДРАЛ БҮТЭЭН БАЙГУУЛЖ БАЙНА Улс ардын аж ахуйн амжилт Б.Н.Х.А.Улсын тоо бүртгэлийн газар. Б.Н.Х.А.Улсын улс-ардын аж ахуйг хөгжүүлэх 1954 оны төлөвлөгөөний биелэлтийн мэдээнээс үзвэл, улсын хоршоолсон үйлдвэрүүд ба улсын хувийн хамтарсан үйлдвэрүүд 1954 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 6 хувиар давуулан биелүүлжээ. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 1953 оныхтой харьцуулбал 17 хувиар нэмэгджээ. Түүний дотор улсын аж үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн 1953 оныхоос 27 хувиар нэмэгджээ. 1954 онд Хятадын аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүний 59 орчим хувийг улсын үйлдвэр, 4 хувийг хоршоолсон үйлдвэр, 12 хувийг улсын- хувийн хамтарсан үйлдвэр, 25 хувийг хувийн үйлдвэрүүд тус тус гаргажээ.


Click to View FlipBook Version