The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 21:08:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 ( хуудас 1 - 499 )

100 10 дугаар сарын 10-ны орой тус аймгийн төвийнхөн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын төгсгөлд зориулсан хуралдаан хийв. Энэ хуралдаан дээр Зөвлөлт улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн тус аймаг дахь салбарын дарга нөхөр Батхүрэл, илтгэл хийв. Илтгэгч, найрамдлын 10 хоногийн ажлын дүн, Монгол-Хятадын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн ач холбогдлыг дэлгэрэнгүй ярив. Монгол-Хятадын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсаны дараа ач холбогдлыг хөдөлмөрчдөд сурталчлах ажил үргэлжилж байна. Баян-Өлгий аймагт ӨЛГИЙ, (“Үнэн”сонины сурвалжлагч). Баян-Өлгий аймагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт Б.Н.Х.А.Улсын шинэ амжилтуудыг 9000 шахам хүнд таниулав. “Б.Н.Х.А.Улс” гэдэг зургийн том үзэсгэлэнг аймгийн төв ба Цагааннуур суманд байгуулсаныг 3000 орчим хүн сонирхов. Шинэ хятадын кинонуудыг аймгийн төв хөдөөгийн 2500 хөдөлмөрчинд үзүүлэв. Найрамдлын 10 хоногт зориулсан 8 самбар бүхий буланг 7 суманд байгуулан ажиллууллаа. 10 дугаар сарын 10-ны орой тус аймгийн төвийнхөн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын төгсгөлд зориулсан баярын хуралдаан болов. Хуралдаан дээр М.А.Х.Намын Баян-Өлгий аймгийн хорооны суртал ухуулгын хэлтсийн эрхлэгч Ховдхаан, найрамдлын 10 хоногийн ажлын дүнгийн тухай тодорхой яриад, Монгол-Хятад хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухайн хэлэлцээр байгуулагдсаны ач холбогдлыг чухалчлан тэмдэглэв. Баянхонгор аймагт БАЯНХОНГОР, (“Үнэн”сонины сурвалжлагч). Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн өдрүүдэд Б.Н.Х.А.Улсын хөгжллийн тухай лекц яриа, хурал цуглаан олон газар болж, олон мянган хүнийг хамрав. Жүжиг, концерт үдэшлэг, кино, уран сайхан хөдөлмөрчдийн дунд тасралтгүй үйлчиллээ. “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн, булангууд аймгийн төв, олон суманд байгуулагдан ажиллав. Монгол-Хятадын найрамдлын тухай аймгийн сонинд мэдээ үгүүллүүд бичигдэж, радио нэвтрүүлэг тогтмол зохиогдлоо. 10 дугаар сарын 10-ны орой тус аймгийн төвийнхөн, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын төгсгөлд зориулсан хуралдаан хийв. Хуралдаан дээр илтгэгч нөхөр Самбуу, найрамдлын 10 хоногийн ажлын дүнг дэлгэрэнгүй ярив. Өмнөговь аймагт ДАЛАНЗАДГАД, (“Үнэн”сонины газар ирсэн мэдээ). Өмнөговь аймгийн төв ба сумдад «Бүгд Найрамдах Хятад Ард Улс» гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэнийг 10 гаруй мянган хүн үзэж танилцлаа. Монгол-Хятадын найрамдал, Хятад ард улсын хөгжилтийн тухай лекц, яриаг олон мянган хүн сонслоо. Хөдөлмөрчид, найрамдлын арав хоногийн ажлын өдрүүдэд зориулсан концерт, киног өргөнөөр сонирхов. Хятадын ард түмний аж байдал, соёлын сайн сайхан дээшлэлтийн тухай радиогоор тогтмол нэвтрүүлэгдэж, “Говийн мэдээ” сонинд нийтлэгдэж байв.


101 Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлын төгсгөлтөөр тус аймгийн төвд хөдөлмөрчдийн баярын хуралдаан болов. Тус хуралдаан дээр найрамдлын арав хоногийн ажлын дүн, Монгол-Хятадын найрамдлын цаашдын бэхжилт, тус хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн ач холбогдлын тухай илтгэл тавигдлаа. Хуралдагсад Монгол-Хятадын ард түмний найрамдал, бүх дэлхийн хөдөлмөрчдийн суут жолоодогч манай хамгийн үнэнч хань, багш их Сталин, нөхөр Мао Цзе-дун, Цэдэнбал нарын яруу алдрыг ерөөж байлаа. Дорноговь аймагт Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлыг тохиолдуулан, Дорноговь аймгийн төвд болсон хятадын кино фильмүүдийн фестиваль амжилттай боллоо. Фестивальд тавьсан кинонуудыг эхний өдрүүдэд 2000 шахам хүн үзсэн бөгөөд цаашид олон мянган хүн үзжээ. Аймгийн нүүдлийн киноныхон, тэр кино фестивальд оролцсон кино зургуудыг хөдөөгийн сумдад гарган үзүүлснийг олон зуун хүн сонирхжээ. Хөдөлмөрчид, кино зургуудыг үзээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын кино урлагийн хөгжилт, найрамдалт хятадын ард түмний шинэ амьдрал, соёлын өрнөлтөд тэдгээрийн олсон амжилтыг улам гүнзгий танилцлаа гэж талархлаа илэрхийлсэн байна. Мөн аймгийн төвд нээгдсэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг олон мянган хүн сонирхон танилцжээ. Үзэсгэлэн үзэгчдийн дотроос олон арван хүн, манай найрамдалт хятад ард улсын аж ахуй, соёлын шинэ хөгжилт, ард түмний аж байдлын сайн сайхан дээшлэлтийн олон баримтат зүйлийг үзэсгэлэнгээс танилцсанаа дурдаж, хятадын коммунист нам, ардын засаг, нөхөр Мао Цзе-дун, манай нийтийн хамгийн шилдэг хань, өмөг түшиг Зөвлөлт Холбоот Улс, их Сталины яруу алдрыг ерөөсөн олон зүйлийг санал тэмдэглэх дэвтэрт бичсэн байлаа. Үнэн сонин. 1952.10.17. Баасан. №246. (5230) 3-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бээжинд суугаа элчин сайдын яаманд дайллага болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Жаргалсайхан, энэ 10 дугаар сарын 15-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалыг хүндэтгэж дайллага хийв. Энэ дайллагад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв засгийн газрын даргын орлогч Чжу Дэ, Ли Жи шень нар, Б.Н.Х.А.Улсын Ардын Төв Засгийн газрын нарийн бичгийн дарга Лин Бо-жуй, Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Чжоу Энь-лай, Төрийн захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чен Юнь, Го Мо Жо, Ден Сяо-нин нар, Ардын Дээд Шүүхийн дарга Шен Жун-жу, түүний орлогч Лан Гун-у, Ардын Ерөнхий прокурор Лоу Жун-хуан, Ардын Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн жанжин штабын даргын үүргийг гүйцэтгэж байгаа Не Жун-жен, Ардын хувьсгалт Цэргийн Зөвлөлийн жанжин штабын даргын орлогч Су Юй, Далайн цэргийн флотын командлагч Шао Жин-гуан, нисэх хүчний цэргийн командлагч Чжоу Ши-ди,


102 Дотоод Явдлын Яамны сайд Сиэ Жюэ-зай, Улсыг Аюулаас хамгаалах яамны сайд Лоу Жуйшан, Гадаад Худалдааны Яамны Сайд Е Жи-жуан, Төмөр замын яамны сайд Жан Бо-жун, Тариалангийн яамны сайд Ли Шу-чен, Ойн аж ахуйн яамны сайд Лян-ши, Хөдөлмөрийн яамны сайд Ли Ли-сан, Соёлын яамны сайд Шэн Ян-бин, Гэгээрлийн яамны сайд Ма Шулун, Геологийн яамны сайд Ли Сын-гуан, Хүнсний аж үйлдвэрийн яамны сайд Жан Жэнчи, Сангийн яамны сайд Бо И-бо, Бээжин хотын дарга Пен Жэн, Б.Н.Х.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Жан Кан-фу, У Сю-цань нар, Б.Н.Х.А.Улсын Гадаад явдлын яамны хариуцлагатай ажилтан нар, сайд нарын орлогчид, Б.Н.Х.А.Улсын шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн, хэвлэл, олон нийтийн төлөөлөгч нар байлцав. Энэ дайллага дээр Монголын талаас Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Н.Лхамсүрэн, Гэгэрлийн Яамны сайд Б.Ширэндэв, Гадаад Явдлын Яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвжал, Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгчийн орлогч Дөрвөлжин, Б.Н.М.А.Улсаас Бээжинд суугаа элчин сайдын яамны гишүүд, ажилтан нар байв. Зочдын дотор Бүгд Найрамдах Румын Ард Улсын Элчин сайд Т.Руденко, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын элчин сайд Э.Шафранко, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын элчин сайд Л.Петков, Бүгд Найрамдах Польш Улсын элчин сайд С.Кирылюк, Ардчилсан Бүгд Найрамдах Герман Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн И.Кениг, Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын Элчин сайд Квон О Дик, СССР-ийн Элчин сайдыг түр хамаарсан И.Ф.Курдюков, Бүгд Найрамдах Чехословак Улсын Элчин сайдыг түр хамаарсан Яблонский, Бирмын холбооны элчин сайд Ла Маунг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Рагхаван, Бүгд Найрамдах Индонезийн Элчин сайдыг түр хамаарсан Изок Мади нар болоод эдгээр улсын элчин сайдын яамд, төлөөлөгчдийн гишүүд байлцав. Үнэн сонин. 1952.10.19. Ням. №248. (5232) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид Бээжингээс мордов Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, 10 дугаар сарын 17-нд Бээжингээс мордов. Цэдэнбалын хамт, Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Н.Лхамсүрэн, Б.Н.М.А.Улсын Гэгээрлийн Яамны сайд Б.Ширэндэв, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвжал, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн даргын орлогч Б.Дөрвөлжин нар гарав. Бээжингийн нисэх онгоцны буудал дээрээс тэднийг төрийн захиргааны Зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Го Мо-жо, Ден Сяо-пин, Ардын дээд шүүхийн дарга Шен Чжун-жу, Ардын Чөлөөлөгч Армийн жанжин Штабын даргын үүргийг гүйцэтгэж байгаа Не Жун-жен, Ардын Чөлөөлөгч Армийн Жанжин Штабын


103 даргын орлогч Чень Шу-тун, Төрийн захиргааны Зөвлөлийн Санхүү эдийн засгийн хорооны даргын орлогч Сангийн Яамны сайд Бо И-бо, Төрийн Захиргааны зөвлөлийн санхүү-эдийн засгийн хорооны даргын орлогч бөгөөд Гадаад Худалдааны Яамны сайд Ен Чи-чуан, Төрийн Захиргааны Зөвлөлийн соёл гэгээрлийн Хорооны даргын орлогч бөгөөд Гэгээрлийн яамны сайд Ма Шу-лун, Төрийн Захиргааны Зөвлөлийн соёл гэгээрлийн хорооны даргын орлогч бөгөөд Соёлын яамны сайд Ши Юн-шун, Хятадын Коммунист Намын Төв хорооны Канцелярын эрхлэгч Ян Шан-юн, улсыг аюулаас хамгаалах Яамны сайд Ю Шу-фан, Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Жан Кан-фу, У Сюй-цюань нар, Гадаад Худалдааны Яамны Сайдын орлогч Лей Ен-мин, Соёлын яамны сайдын орлогч Ди Ши-лин, Шинжлэх Ухааны Академийн Дэд Ерөнхийлөгч Ли Ши-гуан, Ардын Төв Засгийн газрын Ёслолын Товчооны дарга Юн Шун-чен, Ардын Чөлөөлөгч Армийн цэргийн зөвлөлийн канцелярын эрхлэгч Сио Шан-юн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тэнгисийн цэргийн флотын командлагчийн орлогч Ло Шунь-чу, Хятадын ардын чөлөөлөгч армийн агаарын цэргийн хүчний штабын дарга Бан Ей-жнь, Бээжин Тяньцзины гарнизоны командлагчийн орлогч Ян Шен-у, Б.Н.Х.А.Улсын Гадаад Явдлын Яамны ерөнхий газрын дарга Ван Ен-нань, мөн газрын даргын орлогч Ян Бао-хэн, Б.Н.Х.А.Улсын Гадаад Явдлын Яамны СССР, Дорнод Европын орнуудын хэргийг эрхэлсэн хэлтсийн дарга Шуй И-шинь, Азийн хэргийг эрхэлсэн хэлтсийн дарга Чен Цзя-кан, Б.Н.Х.А.Улсын Гадаад Явдлын Яамны Протоколын хэлтсийн дарга Ван Жо-жу, мөн хэлтсийн даргын орлогч Шен Пин, Бээжин хотын даргын орлогч Ян Ю-юй, Б.Н.М.А.Улсад очоод ирсэн Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн ажилтны төлөөлөгчдийн дарга Чжоу Ли-бо нар үдэв. Аэродром дээр, явагчдыг мөн Б.Н.М.А.Улсын Онц Бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй элчин сайдын Яамны дипломат бүрэлдэхүүн, Бүгд Найрамдах Румын Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Руденко, Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Петков, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шафранко, Ардчилсан Бүгд Найрамдах Герман Улсын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кениг, Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Квон О Дик, Бүгд Найрамдах Польш Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кирылюк, СССР-ийн элчнийг түр хамаарсан Курдюков, Бүгд Найрамдах Чехословак Улсын элчнийг түр хамаарсан Яблонский, Вьетнам, Энэтхэг, Индонез, Пакистаны төлөөлөгчид, Ардчилсан Бүгд Найрамдах Герман Улс ба Болгарын худалдааны төлөөлөгчид үдэв. Явагчдыг үдэн гаргахад хүндэт харуул жагсаж, Б.Н.Х.А.Улсын ба Б.Н.М.А.Улсын төрийн дуулал эгшиглүүлэв. Аэродромыг Хятад, Монголын далбаагаар чимсэн байв. Үнэн сонин. 1952.10.19. Ням. №248. (5232) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий Сайд Ю.Цэдэнбал Бээжингээс явахдаа хэлсэн үг


104 Эрхэм хүндэт Ерөнхий Сайд аа! Эрхэм нөхөд өө! Бүгд Найрамдах Агуу их Хятад Ард Улсын нийслэл зочирхог Бээжин хотоос явахдаа биднийг нөхөрсөг халуунаар анхаарч чин сэтгэлээсээ хүлээн авсан явдалд Хятадын их ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар, дарга нөхөр Мао Цзе-дунд Манай Засгийн Газрын төлөөлөгчдийн өмнөөс зүрхний халуун талархлыг илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулагдсан эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр нь манай ард түмнүүдийн ашиг тусын тулд чиглэгдсэн бөгөөд Алс Дорнодод энх тайвныг бэхжүүлэх хэрэгт үнэт тус нэмэр болох юм. Энэ хэлэлцээрийг байгуулсан явдлыг Монголын ард түмэн маш их баяртайгаар хүлээн авлаа. Манай ард түмнүүдийн найрамдал бат бэх бөгөөд эвдэршгүй юм. Энэ найрамдлыг ямар ч хүч гуйвуулж чадахгүй. Манай төлөөлөгчид, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 жилийн ойн баярт байлцав. Энэхүү их баяр нь Хятадын ард түмний өсч байгаа хүчин чадлыг тодоор үзүүлж, Хятад оронд оршин суугч бүх үндэстнүүдийн улам бүр бэхжиж байгаа найрамдал ба нэгдлийн гэрчилгээ болов. Бид Хятадын зарим нутгуудаар явж, Хятадын ард түмний гайхамшигт ололтуудтай танилцсан ба халуун сэтгэлийн нөхөрсөг үнэнч байдлын угтлагыг газар бүр үзэж байлаа. Хятадын ард түмнээс ардын шинэ ардчилсан Хятадын байгуулалтын бүх салаа мөчир дээр олсон амжилтууд асар их юм. Хятадын их ард түмний эдгээр амжилт бол бүх ардчилсан лагерийн амжилт мөн. Дарга Мао Цзе-дунгийн удирдлагын дор байлдан олсоор байгаа Хятадын их аорд түмний гялалзсан амжилтуудад Монголын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна. Энх тайвныг эрхэмлэгч дэлхийн бүх улс түмний нэгэн адил Монгол ба Хятадын ард түмнүүд нь энх тайвныг сахин хамгаалах ба бэхжүүлэхийг чин үнэнээсээ эрмэлзэж байна. Дэлхий дахинд энх тайван мандугай! Монгол ба Хятадын ард түмнүүдийн эвдэршгүй найрамдал мандтугай! Хятад, Монгол, Зөвлөлтийн найрамдал ба ардын ардчилсан орнуудын ард түмнүүдийн найрамдал мандтугай! Хятадын ард түмний их жолоодогч, Монголын ард түмний үнэнч хань, дарга Мао Цзедун мандтугай! Улс түмний их жолоодогч, энх тайвны агуу их тугч, манай ард түмнүүдийн хайрт хань бөгөөд мэргэн багш генералиссимус нөхөр И.В.СТАЛИНЫ яруу алдар бадартугай! Үнэн сонин. 1952.10.19. Ням. №248. (5232) 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт эргэж ирэв


105 Ерөнхий сайд Цэдэнбал даргатай Б.Н.М.А.Улсын Засгийн Газрын төлөөлөгчид Бээжингээс 10 дугаар сарын 17-нд Улаанбаатарт буцаж ирэв. Ерөнхий сайдтай хамт, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайд Н.Лхамсүрэн, Б.Н.М.А.Улсын Гэгээрлийн Яамны сайд Б.Ширэндэв, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвжал, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн даргын орлогч Б.Дөрвөлжин нар ирэв. Засгийн газрын төлөөлөгчдийг Улаанбаатарын нисэх онгоцны буудал дээр Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын орлогч Ч.Сүрэнжав, Д.Майдар, Д.Шарав, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга С.Сосорбарам, яамдын сайд нар, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Ж.Самбуу, Улаанбаатар хотын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Багаа, М.А.Х.Армийн жанжин штабын дарга хошууч генерал Б.Цог, Улаанбаатар хотын комендант хурандаа М.Цэрэндаш, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнод хэлтсийн эрхлэгч Б.Очирбат, Гадаад Явдлын Яамны бусад хариуцлагатан нар угтав. Түүнчлэн Б.Н.М.А.Улсад байгаа, Сталины шагналт Дин И тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын жүжигчид угталцав. Түүнчлэн Засгийн газрын төлөөлөгчдийг угтахад Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цзи Я-тай тэргүүтэй Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүн, Зөвлөлт Холбоот Улсын элчин сайдыг түр хамаарагч К.И.Новиков, Ардчилсан Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ён Дин нар байлцав. Үнэн сонин. 1952.10.19. Ням. №248. (5232) 2-р нүүрт. Монгол, Хятадын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт баяр хүргэв ЖАВХЛАНТ (“Үнэн” сонины сурвалжлагч). Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай байгуулагдсан хэлэлцээрт зориулж Завхан аймгийн хөдөлмөрчид саяхан цуглаан хийв. Цуглааныхан Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг маш халуунаар хүлээн авлаа. Ажилчин Нямжав, эмэгтэй Долгор нар үг хэлэхдээ: Энэ хэлэлцээр бол үндэстний жинхэнэ тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан бөгөөд социализмын замаар дэвшиж яваа манай хоёр улсын эдийн засаг, соёлын цаашдын хөгжилтөд түлхэц болох юм гэлээ. Б.Н.Х.А.Улсын харьяат Лю Чжэ-жангийн хэлсэн нь: Хятад, Монголын хооронд ийнхүү найрамдалт хэлэлцээр байгуулагдаж байгаа явдал бол гагцхүү Орос оронд мандсан Октябрийн хувьсгалын ач үр юм гээд Хятад, Монголын ард түмний ах дүүгийн найрамдал улам бэхжиг! Гэж ерөөв.


106 БУЛГАН (“Үнэн” сонины сурвалжлагч). Булган аймгийн төвд олон зуун хөдөлмөрчдийн цуглаан болж, Монгол, Хятад хоёр улсын хооронд байгуулагдсан, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдалд баяр хүргэв. Цуглаанд оролцсон хөдөлмөрчид тус хоёр улсын хэлэлцээр нь бидний хүсэл ашиг тусад бүрэн нийцэж байна гэж баяртай хүлээн авлаа. Энэ хэлэлцээр бол Монгол Хятад хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг үүрд бэхжүүлж, манай хоёр улсын үнэнч хань Зөвлөлт улсаар манлайлуулсан энх тайван, ардчиллын лагерийг улам хүчтэй болгож байгаа хэрэг гэж тэд үзэж байна. ӨНДӨРХААН (“Үнэн” сонины сурвалжлагч). Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдалд зориулсан Хэнтий аймгийн төвийн ажилтан, ажилчдын өргөн цуглаан саяхан боллоо. Цуглаан дээр ажилтан Жадамба, Жамьянсүрэн нарын олон хүн Монгол, Хятадын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсан явдалд хязгааргүй их бахархан баярлаж байгаагаа илэрхийлж үг хэлэв. ЦЭЦЭРЛЭГ (“Үнэн” сонины тусгай сурвалжлагч). Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр тогтоосон явдалд зориулсан цуглаан Архангай аймгийн төвд болов. Цуглаанд ажилтан, ажилчин, малчин олон зуун хүн оролцож, Монголын ард түмэн, Хятадын их ард түмэнтэй эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах болсон явдалд чин сэтгэлээс баярлаж байгаагаа илэрхийлэв. Аймгийн төвийн гар үйлдвэрийн артелийн ажилчин эмэгтэй Долгоржав цуглаан дээр үг хэлэхдээ: Б.Н.М.А.Улс, Б.Н.Х.А.Улсын хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай тогтоосон хэлэлцээр нь манай хоёр улсын ард түмний бат найрамдлыг улам бэхжүүлж байгаа хэрэг мөн гэж үзэж ажилчин бид баярлаж байна гэв. Ажилтан Долгор, Шаравдорж нарын зэрэг олон хүн үг хэлж, монгол-хятадын ард түмний харилцаа улам бэхжин хөгжиж байгаад баяр талархлаа илэрхийлсэн байна. Үнэн сонин. 1952.10.30. Пүрэв. №257. (5241) 3-р нүүрт. Хятадын тариачдын амьдралын дээшлэлт Хятадын ард түмэн, гадаад дотоодын харгис ширүүн дарлалын эсрэг, тэмцэн эрх чөлөөгөө олж авахын төлөө олон зуун жилийн турш тэмцсэн билээ. Хятадын ард түмэн, өөрийн коммунист нам, нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагын дор явж гадаадын империализмын ноёрхол, гоминданы харгис дэглэмийг түлхэн унагааж, ардын ардчилсан засгийг тогтоосноор эрх чөлөөт хөгжлийн замд орж баясгалант амьдралаа зохион, жаргалантай амьдарч байна. Агуу их Хятадын тариачид эдийн засаг, соёлын талаар урьд үзэгдээгүй их амжилт олжээ. 1949-1952 онуудад Хятадын газар тариалангийн 390 сая гаруй хүн ам бүхий 6 том районд газрын реформ хийж газрын эздээс 200 сая гаруй му газар, ажлын багаж зэвсэг,


107 малыг авч ядуу тариачид, зарц нар ба өчүүхэн бага газартай тариачдад хуваан өгчээ. Үүний үрээр Хятадын хөдөө аж ахуйн үйлдэхүүн эрс дээшилж тариачдын аж амьдрал үндсээрээ өөрчлөгдөж сайжрав. Энэ нь шинэ Хятад улсыг үйлдвэржүүлэхэд өргөн замыг нээсэн юм. Хувьсгалын өмнө хятадын тариачны аж ахуй нь хувийн өчүүхэн гакраас авсан тарианаасаа газрын эзний түрээс татварт өгөөд өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүй, бас өдий төдий өртэй үлдэж байсан юм. Одоо тариачдын аж ахуйн таваарын үйлдэхүү нь өөрсдийн ердийн хэрэгцээнээс давж, бүх авсан тарианыхаа 30-50 хувийг улсдаа худалдаж өөрсдийн өдөр тутмын өргөн хэрэгцээний бараа, хүнсний зүйлийг худалдан авч хэрэглэж байна. Хувьсгалын өмнө Хятад улс, гадаадаас авто машин, үйлдвэрийн суурь машин, багаж хэрэглэл, барилгын материал, цагаан будаа, улаан буудай, хөвөн, тамхи, чихэр, гурил, тос зэргийг авдаг болжээ. Энэ нь гадаадаас оруулдаг зүйлийн бараг 46 хувийг эзэлж байв. Хятадын хөдөөгийн хот тосгонд одоо улсын худалдаа, ардын хоршоо байгуулагдаж өдөр тутмын өргөн хэрэгцээт бараа таваарын зүйлээр хөдөлмөрчдийг тасралтгүй хангаж байна. Тариачдын аж ахуйгаас гарч байгаа түүхий эд зэргийг худалдан авч, шинээр хөгжиж байгаа өөрийн үндэсний үйлдвэрүүдийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Үлэмжхэн хэмжээний тариа будаа, цай, тамхи, цагаан будаа, хөвөн зэргийн зүйлийг өөрийн худалдааны харилцаа бүхий Зөвлөлт Холбоот Улс ба ардын ардчилсан улсуудад өргөнөөр гаргаж байна. Сүүлийн үеийн бүрэн бус мэдээгээр 10 сая шахам ажилчин, тариачинд улсаас тэтгэвэр үзүүлсэн бөгөөд үүнд 164 800 сая юан зарцуулжээ. Тариачдад үр тариа, мөнгөн зээллэгийг удаан хугацаагаар олгосон байна. Энэ учраас тариачдын тосгоны байдал өдрөөс өдөр ирэх тутам шинэчлэгдэн, тэдгээрийн орон сууц, аж ахуйн байдал улам сайжирч, тосгоны нүүр царай өөрчлөгдөн байна. Хятадад тариачны харилцан туслалцах хороо 1950 онд байгуулагдсан бөгөөд энэ хороо, Хятадын тариачдад газрыг зөв ашиглах, боловсруулах арга техникийг нэвтрүүлэн зөвлөлтийн хамтралчдын социалист шинэ туршлагуудыг хэрэглэж иржээ. 1952 онд Хятад оронд бүх тариа буудай, цагаан будаа, хөвөнгийн ургац, 1950-1951 оныхоос улам илүү сайн ургажээ. Урьд онд дундыг баримтлахад 1 му газраас 180-250 жин тариа будаа авч байсан бол 1952 онд дундыг баримтлахад нэг му газраас 300-350 жин тариа будаа ургуулан авчээ. Одоо Хятадын тариачид, Ардын Төв Засаг, дарга Мао Цзе-дунгээ улам нягт хүрээлж, америкийн түрэмгийллийг эсэргүүцэж, Солонгост туслах, энх тайвныг хамгаалах хөдөлгөөнд бүх хүч хөдөлмөрөө зориулж байна. Их ургац авахын тулд тариачин бүр чармайн ажиллаж байна. 2 жил илүүгийн дотор бүх Хятадын үйлдвэрчний эвлэлийн гишүүнд 5500000, хоршооны гишүүнд 6300000 тариачин шинээр элссэн байна.


108 Хятадын олон зуун сая тариачин, коммунист нам, их жолоодогч Мао Цзе-дунгийн жолоодлогоор өөрсдийн хөгжлийн чөлөөт замд орсноос нааш энэ 3 жилийн дотор аж амьдрал эь эрс дээшилж, Хятадын хөдөө аж ахуй, эдийн засаг, соёл үлэмж хөгжиж иржээ. Хятадын хөдөлмөрчид Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан ардчилал, энх тайван, социализмын лагерийн хүчийг улам бэхжүүлж, америкийн империалистуудын түрэмгий бодлогод сүрхий цохилт өгч байна. Эх орон, Б.Н.Х.А.Улсаа цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө хятадын тариачны шинэ санаачилга идэвх хөдөлгөөн улам оргилон, шинэ хятад улсыг улам хөгжүүлэн урагшаа зориг төгс явж байна. МАШГАЙ Үнэн сонин. 1952.12.9. Мягмар. №289. (5273) 3-р нүүрт. Хятад ард улсын гэгээрлийн ажлын амжилт МА ШУ ЛУН Хятадын Ардын Төв Засгийн Газрын Гэгээрлийн Яамны Сайд Одоогоос гурван жилийн өмнө Бүгд Ард Улс байгуулагдсаныг тунхагласанаар Хятад улсын түүхэнд шинэ үе нээгдсэнийг нийтээр мэдэж байна. Хятадлын ард түмэн, удаан хугацаанд дотоодын феодол, хөрөнгөтөний хүнд дарлалыг үзэж байсан юм. Нэвт ялзарсан гоминданы, улсаа урван худалдагч эрхтнүүдийн ноёрхлын үед тус орон эдийн засаг, соёлын талаар хамгийн хоцрогдсон орон байлаа. Ажилчин, тариачин, хөдөлмөрчин ард түмний сурах эрх өчүүхэн ч байсангүй. Хүн амын 90% нь бичиг мэддэгүй байлаа. Хятадын ард түмэн нь Хятадын Коммунист Нам, дарга Мао Цэе-дун, Ардын Төв Засгийн Газрыг нягт хүрээлж, чөлөөлөгдсөний дараах 3 жилд ардчилсан шинэ замаар гуйвалтгүй дэвшиж, өөрийн улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байгуулалтад ялгуусан өөрчлөлт хийж байна. Хүмүүсийн үзэл суртал шинээр өөрчлөгдөхийн хамт, эдийн засгийг сэргээн босгох үйлсэд гялалзсан амжилтуудыг оллоо. Ард түмний улс төр, эх оронч үзэл санааг дээшлүүлэх, соёл боловсролыг хөгжүүлж улсдаа боловсон хүчнүүдийг бэлтгэхийн төлөө, Хятадын гэгээрлын үйлс эрс чиглэгдэж ирлээ. Б.Н.Х.А.Улс байгуулагдсаны анхны жил 1949 оны өвөл улсын хэмжээгээр 191 дээд сургуульд 130000 гаруй оюутан, 5200 гаруй дунд сургуульд 1 сая 270000 сурагч, 346700 бага сургуульд 24 сая 200000 гаруй сурагч хичээллэж байжээ. Энэ 3 жилийн дотор сургууль гэгээрлийн талаар гарамгүй амжилт олов. Жишээ нь: ганцхан сурагчдын тоогоор үзэхэд бага сургуулийн сурагч 1951 он хүртэл 17%-иар өсч энэ жилийн зуны амралтын дараагаар 101%- иар нэмэгдэж ирсэн байна. Ингээд бараг 1 дахин нэмэгдсэн бага сургуульд одоо 49 сая гаруй сурагч хичээллэж байна. Дунд сургуулийн сурагчид, 1951 он хүртэл 57,9%-иар өсч улмаар энэ жилийн зуны амралтын дараагаар 142,2%-иар нэмэгдэв. Ингээд бараг 1,5 дахин өссөн дунд сургуульд 3 сая 78 мянган сурагч байна. Дээд сургуулийн оюутнууд 1951 он хүртэл 34,8%-иар, энэ жилийн зуны амралтын дараа 69% хүртэл нэмэгдсэн бөгөөд түүнд 219700 оюутан хичээллэж байна.


109 Энэ байдллыг гоминданы ноёрхож байсан үеийн хамгийн дээд хэмжээний нэг жило 1946 онтой зэрэгцүүлж үзвэл бага сургуулийн сурагч 107%-иар, дунд сургуулийн сурагч 63,9%-иар, дээд сургуулийн оюутан 69,9%-иар нэмэгджээ. Ардын Төв Засгийн Газар, үндэстний цөөнх хэсгийг сурган хүмүүжүүлэхэд онц анхаарч байна. Шинэ байгуулсан үндэстний 5 сургуулийн сурагч 8800 болжээ. 1952 оныхыг 1951 оныхтой зэрэгцүүлбэл дунд сургуулийн сурагч 27%-иар, бага сургуулийн сурагч 11%-иар нэмэгджээ. Үүний дотор Хятадын эрт чөлөөлөгдсөн зүүн Хойд байрны Солонгос үндэстний сургуулийн насны хүүхдийн 92 хувь, Өвөр монголын автономит районы сургуулийн насанд хүрсэн хүүхдийн 70% нь тус тус суралцаж байна. Одоо цөөнх зарим үндэстнүүдэд өөрсдийн үндэстний бичиг зохиох ба соёлоо хөгжүүлэхэд нь боломж олгож байна. Ажилчдын дотор ажлын чөлөө цагаар оройн сургуульд явж байгаа хүн 1951 онд 2 саяас давж байсан бол энэ жилийн 8 дугаар сарын үед 3 сая 20 мянгад хүрчээ. Тариачдын оройн сургуульд явж байгаа хүн. 1951 онд 14 сая байсан бол энэ жил 24 сая болжээ. Тосгоны өвлийн сургуульд 1951 онд 42 сая гаруй хүн суралцаж байсан бол энэ жил 50 сая хүн суралцаж байна. Нөхөр Чи Дян-Фагийн үсэг түргэн сурах аргыг хэрэглэсний үрээр богино хугацааны дотор олон сая ажилчин. Тариачин бичиг мэддэг боллоо. Одоо Ардын Засгийн газар ба орон нутгийн захиргааны газрууд, бичигт түргэн суралцах аргыг цаашид дэлгэрүүлж, багш нарын мэдлэгийг дээшлүүлэх, бичиг үл мэддэг явдлыг устгах ажлыг өргөнөөр явуулж байна. Энэ өвлөөс дараах жилийн хавар хүртэл ажилчин, тариачны дотроос 100 мянга гаруй хүнийг бичигт сургахаар төлөвлөжээ. Хувьсгалын жилүүдэд шинэ Хятадын соёл гэгээрлийн үйлс нь гоминданы урвагч засгийн ноёрхож байсан үеийнхээс 20 жилийн хөгжилтөөр түрүүлжээ. Ард түмний соёл гэгээрлийн ажлын амжилт нь цаашид гэгээрлийн ажлын амжилт нь цаашид гэгээрлийн ажлыг улам хүчтэй болгох явдалтай салшгүй холбоотой юм. Ардын Засгийн газар, энэ 3 жилийн дотор ардын гэгээрлийн ажлын хуучин системийг тал бүрээс нь төлөвлөгөөтэй дэс дараатай өөрчлөх ажлыг шийдвэртэй явуулж байна. Үүнд Сургуулийн системийг өөрчлөх тухай Ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны зөвлөлийн 1951 оны 10 дугаар сард гаргасан “Сургуулийн систеийн өөрчлөлтийн тухай тогтоол зэрэг бүх арга хэмжээ бол шинэ Хятад улсыг байгуулсны дараа анх удаа сургуулиудыг шинэ системээр явуулсныг бодитой харуулж байна. Хятад ард улс, сургуулийн багш, сурагчдын улс төрийн мэдлийг дээшлүүлэн, тэдгээрийн аж амьдралын байдлыг сайжруулж байна. Шинэ Хятад улсад өөрсдийн чин үнэнч хөдөлмөрөөр ард түмний төлөө ажиллаж байгаа багш нар, засгийн газарт нэр хүндтэй бөгөөд ард түмний хайр талархлыг хүлээж байна. Залуучууд ба багачууд, сурагчдад шинэ Хятадын ирээдүйн хөгжлийг үзэх хүсэл нь улам идэвхжиж байгаа бөгөөд тэднийг ардын засгийн газар туйлын их анхааран халамжилж байна. Тэд улс төр нийгмийн амьдралын байгуулалтад өргөнөөр оролцож байна.


110 Энэ онд багш, сурагч залуучуудын амьдралд улсын санхүү, эдийн засаг үндсэн эргэлт хийлээ. Олонхи багшийн ажлын хөлсний дундач хэмжээ нь өнгөрсөн онтой жишээлбэл дээд сургуулийн багш нарын ажлын хөлс 18,6%, дунд сургуулийн багш нарынх 25,5% бага сургуулийн багш нарынх 37,4 хувиар нэмэгджээ. Үүний зэрэгцээгээр дунд сургуулиас дээших бүх сургуулийн сурагчдын тусламжинд хөрөнгө их хэмжээгээр нэмэгдлээ. Одоогийн байгаа бүх дунд мэргэжлийн багш нар ба дээд сургуулийн сурагчдал их мөнгөн тусламжийг сар бүр 100% олгож байна. Ажилчин, тариачны боловсон хүчин ба үйлдвэрийн ажилчдаас сургуульд орж суралцахад нь хүн бүрд сар бүр их хэмжээний тусламж үзүүлж байна. Бас дунд мэргэжлийн сургууль, багш нарын сургууль ба дээд сургуулийн бүх сурагчдын хоолны бүх зардлыг улсаас гаргаж байгаагаас гадна тэдгээрийн амьдралд шаардагдаж байгаа бусад бусад зардлыг зохих ёсоор шийдвэрлэж байна. Ийм учраас одоо сурагчид багш нар эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө, ард түмний эрх жаргалын төлөө, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө тэдгээрийн амгалан тайвны төлөө суралцах ажиллах үйлсэд улам идэвхитэй оролцож байна. Энэ 3 жилийн дотор хуучны Хятадын хагас колони, феодалын боловсролын байдлыг үндсээр нь өөрчилж, улсын гэгээрлийн байгууллага ба гэгээрлийн үйл хэргийг ард түмний төлөө бүрэн зориулж чадлаа. Ийм байдлаар бүх хөдөлмөрчдийг идэвхжүүлж үзэл, суртал, амьдралын байдлыг үндсээр нь өөрчлөн сайжрууллаа. Одоо Хятадын жирийн нэг иргэн хэн боловч Хятадын ард түмний хорт дайсан хэн байгаа, Хятадын ард түмний үнэнч нөхөр хэн байгааг тодорхой ялган мэдэж байна. Империадист түрэмгийлэгчдийг жигшин эсэргүүцэж байн. Феодалын харгис хүчнийг эсэргүүцэн, дэлхий дахины улс түмний энх тайвныг зузаатгаж, өөрийнхөө хөдөлмөр тусгаар тогтнолоо бэхжүүлж энх тайван, ардчилал, эрх чөлөөтэй сайхан амьдралыг тогтоох гэсэн үзэл санаа, итгэмж нь Хятадын өргөн олон түмний сэтгэлд нэгэнт тогтжээ. Саяхан бичиг үл мэдэгч байсан мянга, түмэн ажилчин, тариачин, хөдөлмөрчин эмэгтэйчүүд, одоо бичиг сураад сонин ном зэргийг унших болсон. Бас нийгмийн хөдөлгөөнд өргөнөөр оролцож байна. Хэдэн арван мянган дээд мэргэжлийн хүмүүс, сургуулиа төгсгөөд улсынхаа байгуулалтын хжилд идэвхитэй оролцож байна. Чөлөөлөгдсөн Хятадын ард түмний бүтээн байгуулах хүч барагдашгүй их бөгөөд эрх чөлөөтэй амьдран хөгжиж байна. Баатарчууд ба гарамгайчууд газар бүхэнд товойн гарч байна. 3 жилийн дотор олон сая хүний зохион байгуулагдсан бүтээн байгуулах хүчин нь энх тайвныг хамгаалах хөдөлгөөнөөр байгуулагдсан амжилтууд нь империалист хүчнийг цочоож байна. Хуучин хятадын үед, империалист ба харгис ноёрхогчид Хятадын ард түмнийг тэнэг ядуучууд гэж инээн шоолж байсан бол одооо тэр үе үүрд өнгөрчээ. Хятадын ард түмний гэгээрлийн үйл хэрэгт олсон эдгээр их амжилт бол ардын ардчилсан байгуулалтын зарчим нь хөрөнгөтний зарчмаас үндсээрээ давууг баттай харуулж байна. Ардын ардчилсан диктатур хичнээн их хүч чадалтайг нотолж байна.


111 (Хятад хэлнээс ДАРИЙ товчлон монголчлов, товчлон нийтлэв) Үнэн сонин. 1952.12.10. Лхагва. №290. (5274) 3-р нүүрт. -оОо- “Үнэн” сонин. 1953 он (1953 оны 1 дүгээр сараас 12 сар хүртэл) Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд шуудан солилцох тухай ба цахилгаан харилцаа тогтоох тухай хэлэлцээрүүд байгуулагдав 1953 оны 1 дүгээр сарын 16-нд Бээжинд, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд шуудан солилцох тухай ба цахилгаан харилцаа тогтоох тухай хэлэлцээрүүд байгуулагдав Энэ хэлэлцээрүүдэд Монголын талаас, Б.Н.М.А.Улсаас Б.Н.Х.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайхан, Хятадын талаас, Б.Н.Х.А.Улсын Шуудан ба Цахилгаан холбооны Яамны сайд Джу Сюэ Фан нар гарын үсэг зурав. Үнэн сонин. 1953.1.20. Мягмар. №16 (5307). 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын ардын эрүүлийг хамгаалах талаар олсон амжилт Ардын ардчилсан шинэ Хятад улсыг байгуулсны дараа ардын эрүүлийг хамгаалах ажил Хятадын түүхэнд үзэгдээгүй шинэ амжилт олжээ. Хятад улсын ардын эрүүлийг хамгаалах ажил асар их шинэ амжилтад хүрсэн учир, хүн амын төрж өсөх явдал эрс нэмэгдсээр байна. Ардын эрүүлийг хамгаалын ажлын амжилт нь улсынхаа эдийн засгийг сэргээн босгож энх тайван байгуулалтын аж амьдралыг тууштай өрнүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлж байна. Хятадын боловсон эмнэлгийн ажилтан нар янз бүрийн өвчнийг устгаж, ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах талаар олон талын арга хэмжээ авч байна. Цэцэг өвчнийг устгахын төлөө, цэцэг өвчнөөс сэргийлэх тарилгыг өргөн хэмжээгээр хийж байна. 1949-1951 онд бүх хүн амын 45-аас дээш хувьд цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга хийв. Энэ нь гоминданы ноёрхлын үеийнхтэй харьцуулж үзэхэд 29 дахин илүү болжээ. 1952 онд бүх хүн амд нэг удаа мөн сэргийлэх тарилга хийжээ. Энэ тарилгыг хийсний ачаар одоо цэцэг өвчнөөр өвчлөх явдал 1950 оныхоос 90 хувиар багасжээ.


112 Хувьсгалын жилүүдэд ардын эрүүлийг хамгаалах ажилд ихээхэн өөрчлөлт гарч байна. Ялангуяа нийтийн ариун цэврийг сахих, элдэв халдварт өвчнөөс хамгаалах тарилга хийх ажлыг хүчтэй болгов. Гоминданы засгийн үед Хятадын олон сая ард түмэн, янз бүрийн халдварт өвчинд нэрвэгдэж олон мянгаараа үхэж сүйрч байлаа. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш элдэв өвчин халдварлуулагч янз бүрийн хулгана, шумуул зэргийг арилгаж устгах талаар их ажил зохиож байна. Хятад улсын хөдөө орон нутгуудаар урьд нь өвчин тараагч хорт хулгана маш элбэг байсан юм. Одоо түүнийг устгаж улмаар тариачдын тарианы ургацыг хулганын сүйтгэх аюулаас сэргийлэн хамгаалж чадсан байна. Улсын хэмжээгээр эх нялхсыг хамгаалан тэдний биеийн эрүүл чийрэг боловсон байдлын төлөө их ажлыг зохион байгуулалттай өрнүүлсээр байна. Хятад улсад ардын засгийн жилүүдэд төрөх газар 17835 байгуулагдаж, 127 мянга гаруй эх баригчийг боловсон эмнэлэгийн ажилд сургажээ. Хүүхэд гаргахаас болж эх хүмүүсийн өвчлөх, үхэх явдал туйлыэн цөөрчээ. Эх нялхсыг хамгаалах ажил эрс сайжирснаас хүүхдийн эрүүл энх өсөн бойжих нь чөлөөлөгдөхийн өмнөхөөс зэрэгцүүлшгүй дээшилжээ. Үндэстний цөөнхийн районд эрүүлийг хамгаалах ажил нэг адил өсөн хөгжжээ. 195 оны оны эцэст Өвөрмонголын хуучин хошуудын барга цөмд нь хүн амын тоо бүртгэл явуулахад, зөвхөн хагас жилийн дотор 146 хүүхэд төрсөн байлаа. Одоо Өвөр монгол, Синицзян, Цинхай зэрэг олон муж автономит районд үндэстний цөөнхөд зориулсан хүн эмнэлэгийн байгууллага, салбар газар 265, больниц 24, түргэн тусламжийн салбар 48 байна. Эмнэлэгийн эдгээр байгууллагад ард түмэн үнэ төлбөргүйгээр эмчлүүлэн сувилуулдаг болжээ. Үндэстний цөөнхөд зориулан хүн эмнэлэгийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг олноор бэлтгэж байна. Үйлдвэр, уурхайн ажилчин албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалахад зориулагдсан эмнэлгийн байгууллага олноор байгуулагдаж байна. Хятад улсын бүх больницын тоо чөлөөлөгдөхийн өмнөхөөс 275,4%-иар давжээ. Өвчтөний орны доо 300%-иар нэмэгдэж ард түмнийг боловсон эмнэлгээр үйлчлэх нь улам дээшилж байна. 1952 оны 6 дугаар сард Ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны зөвлөлдөөний зөвлөлөөс улсад ажил хийгч хүн бүр харьяалагдах байгууллагынхаа зардлаар эмчлүүлэн сувилуулах ба элдэв өвчнөөс сэргийлэн хамгаалах тарилгыг хийлгэж болох тухай зарлиг гаргасан байна. Ардын Төв Засгийн Газар ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг цаашид улам сайжруулахын тулд хүн эмнэлэгийн дээд, дунд, анхан шатны мэргэжилтэй боловсон хүчнийг олноор сурган гаргаж байна. Тус улсын хүн эмнэлэгийн бүх техникум, сургууль, курс 1950 онд 1949 оныхоос 190%, 1951 онд 62%-иар өсөн нэмэгдэж, сурагчдын тоо 1950 онд 1949 оныхоос 176,5%, 1951 онд 142,9%-иар өсөн нэмэгджээ. Эмч, эм найруулагч нарын дээд сургууль 1951 онд хувьсгалын өмнөх 69 жилийн дотор сургаж гаргасан бүх эмчийн тооноос давуу олон тооны мэргэжилтэн нарыг сургажээ. Хятадын эрүүлийг хамгаалах ажил цаашид хөгжсөөр байна. Хятадын ард түмэн, америкийн империалистуудын явуулж байгаа бактериологийн дайныг эсэргүүцэн тэмцэх ажлыг улам хүчтэй хийж байна. Хятадын эрүүлийг хамгаалах байгууллага элдэв бактерийн хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх, ялаа, батгана, шумуул, нохой бөөс зэргийг устгах ажлыг хүчтэй зохиож байна. Хятадын ард түмний их жолоодогч Мао Цзе-дун ба


113 коммунист намын жолоодлогын дор шинэ Хятад улс эрүүлийг хамгаалах талаар сайхан амжилтуудыг олж байна. Л.Дарий Үнэн сонин. 1953.3.31. Мягмар. №77 (5367). 4-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-Лай Монголын жүжигчдийг хүлээн авч дайлав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-Лай, 1953 оны 4 дүгээр сарын 22-нд Монголын жүжигчдийн хүлээн авч дайлав. Энэ дайллага дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн нэрд гарсан зүтгэлтнүүд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад Явдлын Яам ба Соёлын Яамны хариуцлагатай ажилтан нар байв. Энэ дайллага маш дотно элэгсэг байдалтай болж өнгөрөв. Үнэн сонин. 1953.4.25. Бямба. №98 (5389). 4-р нүүрт. Хятадын “Женьминьжибао” сонин Монголын жүжигчдийн тухай бичсэн нь Хятадын төв сонин “Женьминьжибао” өөрийнхөө хуудаснуудад монголын жүжигчдийн тоглолтод зориулж үгүүлэл, мэдээ, гэрэл зураг олныг гаргасаар байна. “Женьминьжибао” сонины 4 дүгээр сарын 25-ны дугаарт “Нийслэл Бээжин хотын ажилчдын өмнө Б.Н.М.А.Улсын жүжигчдийн бригад тоглосон нь” гэсэн гарчигтай мэдээ хэвлэгджээ. Тэр мэдээнд, дуу хөгжим, бүжиг ба циркийн хэсгээр бүрэлдсэн Монголын жүжигчдийн бригад 4 дүгээр сарын 24-ний үдэш Бээжингийн ардын соёлын ордны танхимд том концерт тоглов. Энэ концертод 4000 гаруй хүн байв. Энэ бол нийслэлийн олон түмэн үзэгчдийн өмнө Монголын жүжигчдийн анхдугаар тоглолт нь боллоо. Монгол Ард Улсын хөдөлмөрчин ард түмний урлагийн тоглолтыг Бээжин хотынхон маш халуун талархан үзлээ. Жүжигчдийн тоглолт нь үзэгчдийн анхаарлыг их татаж байв. Тоглосон бүх зүйлийг маш их сонирхож удтал алга ташин угтаж байлаа. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Ж.Дамдинсүрэн нарын зэрэг циркийн жүжигчдийн уран чадвартай тоглолтыг сонинд өндөр үнэлж бичжээ. Б.Н.М.А.Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Чойбалсангийн нэрэмжит шагналт композитор Б.Дамдинсүрэнгийн удирдаж яваа хөгжмийн ангийнхан, Сталины тухай, Мао Цзе-дун, Чойбалсан нарын тухай дууг сүр жавхлантай сайхан дуулсныг эх оронч яруу үзэл, пролетарийн интернационализмын яруу тод илэрхийлэл гэж үзэгчид хүлээн авчээ. 1949 онд Будапештэд болсон дэлхий дахины ардчилсан залуучууд, оюутны фестивалийн шагнал хүртсэн Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин, Чойбалсангийн шагналт Цогзолмааг алга нижигнэтэл ташиж угтав. Цогзолмаа, “Дэлхий дахины улс түмний бат нэгдлийн төлөө” гэдэг дууг хятад хэл дээр тун цэвэрхэн дуулахад нь үзэгчид удтал алга ташиж, “Мао Цзе-дуний тухай” Хятад дууг бас дуулуулав.


114 Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин циркчин Эрдэнэцэцэг “Анчин шувуу” гэдэг зүйлийг уран чадвартай тоглож үзэгчдийг баясган гүн сэтгэгдэл төрүүлэв. Энэ номерыг дахин тоглож үзэгчдийн хүсэлтийг хангав. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Жамьян, Монголын ардын сайхан дууг морин хуураар дарж, Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Чулуун “Хэнтий ууланд” гэдэг дууг скрипк хөгжимд дарж тоглосон нь Монголын ардын урлагийн ажилтан нар Зөвлөлтийн урлагийн мастеруудаас сурч, уран бүтээлээ хөгжүүлэх талаар их амжил олсныг яруу сайхан үзүүллээ. Дуучин Загдсүрэн “Цоохор морь” гэдэг ардын дуу дуулж, “Ээрэнцэг” гэдэг бүжиг тоглож, бүжгийн ангийнхан “Дөрвөд үндэсний бүжиг тоглож байгаа нь Монголын ард түмэн энх жаргалтай сайхан аж төрж, Монголын бүжиг урлаг амжилттай хөгжиж байгааг үзүүлж байна” гэж энэ сонин бичжээ. Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Ж.Дамдинсүрэн, Нацаг, жүжигчин Нямдаш, Дорж нарын сайхан хийсэн агаарын номерууд, Б.Н.М.А.Улсын гавьяат жүжигчин Нацаг, жүжигчин Цэрэндулам, Цэнд-Аюуш, Жигмэддорж нарын хийсэн шаттай номерууд, жүжигчин Мажигсүрэнгийн сайхан тоглосон “Каучук” гэдэг номер нь Монголын ард түмний урлагийн чадлын хөгжлийг үзүүлж байна. Концертын төгсгөлд нь “Жаргалын зам” гэдэг оперын зүйлээс тоглож одоогийн Монгол улсын оперыг Бээжин хотынхонд танилцууллаа гэж “Женьминьжибао” сонин бичжээ. Мөн сонинд Б.Н.М.А.Улсын жүжигчдийн бригадын дарга, Б.Н.М.А.Улсын ардын жүжигчин Э.Оюуны бичсэн “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын соёл ба урлаг” гэдэг үгүүлэл нийтлэгджээ. “Женьминьжибао” сонин, Б.Н.М.А.Улсын жүжигчдийн бригадын бүрэлдэхүүний тухай мэдээнд: “Монголчууд-урлагийг хайрлан үнэлдэг улс юм. Монголын ардын хувьсгалын ялалтын дараа Монголын ард түмэн үндэстнийхээ урлагийг амжилттай хөгжүүлж байна. Монгол Улсын хөгжимт-драматик театрын хөгжилт бол үндэстнийхээ урлагийг судлах, түүнийгээ улам боловсруулах ба Зөвлөлт хийгээд ардын ардчилсан орнуудын урлаг, тэрчлэн дэлхийн классик урлагийг судлах явдал дээр үндэслэж байна” гэжээ. Сонины энэ дугаарт, 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж Б.Н.М.А.Улсын жүжигчдийн бригадынхантай Б.Н.Х.А.Улсын төвийн дуу, танцны ансамбль, төвийн театрын сургуулийн оперын анги, Хятадын цирк, Ардын чөлөөлөгч армийн Хойд Хятадын цэргийн захиргааны сайн дурын уран сайхны ансамбль, агаарын цэргийн хүчний улс төрийн газрын сайн дурын уран сайхны ансамбль ба Хятадын хуучин жүжгийг судлах хорооны төлөөлөгчид, туршлагаа солилцох уулзалтыг зохиож байхаар тогтоож, тусгай төлөвлөгөөгөөр ажиллаж байгааг дурджээ. Монголын урлагийн төлөөлөгчдийг Б.Н.Х.А.Улсад халуунаар хүлээж авч байгаа явдал бол манай хоёр улсыг их хань Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын төлөө тэмцэлд Монгол-Хятадын ард түмнүүдийн эвдэршгүй, уламжлалт найрамдлын цаашдын хөгжилт бэхжилтийг гэрчилж байна.


115 Э.Түмэнжаргал Үнэн сонин. 1953.5.9. Бямба. №109 (5400). 4-р нүүрт. Б.Н.Х.А.Улсад бичигт түргэн суралцах арга амжилттай дэлгэрч байна Хятадад ардын засаг тогтохын өмнө ард түмний соёл боловсролыг хөгжүүлэх бололцоогүй байжээ. Чөлөөлөгдөхийн өмнө Хятадын хүн амын 80 хувь нь бичиг мэдэхгүй байжээ. Их Хятадын ард түмний олон жилийн баатарлаг тэмцлийн үр дүнд хувьсгал ялж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдан улсын эзэд нь ажилчид, тариачид болсон өдрөөс эхэлж хөдөлмөрчид нь соёлоо эзэмшиж, түүнийгээ эх орныхоо хөгжил цэцэглэлийн үйлсэд зориулах саруул зам нь нээгджээ. Хятадын ардын чөлөөлөх армийн бичиг үсгийн багш Ци Цзянь Хуа бичиг үсэг хурдавчлан сурах арга боловсруулж 150 цагийн дотор 1500-2000 чухал хэрэглэх үсгийг сурах арга ба бас зуугаад цаг хичээл хийвэл, сонин, цагаан үгтэй ном унших, захиа бичиж чадах арга олжээ. Тэр арга одоо Хятадад их дэлгэрч байна. Тэгээд тусгай үгүүлбэр үгүүллийг уншиж эхлээд, үсгийг бичиж сурдаг байна. Шинэ Хятадын ажилчин, тариачдын улс төрийн ахуй амьдрал эрс өөрчлөгдөн сайжирч өөрийн улсын эзэн болсон явдал нь тэдний ухамсар идэвхийг дээшлүүлэн сурах сонирхлыг өрнүүлж байна. Шинэ Хятадын хөдөлмөрчид, өөрийн орны бүтээн босгох их үйлсийн жинхэнэ эзэд нь болоод соёлыг түргэн эзэмшиж эх орныхоо бүтээн босголтод хувь нэмрээ оруулахын төлөө тэмцэж байна. Б.Н.Х.А.Улсын нэрт зохиолч Гао Юй-бао-гийн уран бүтээлийн анхдугаар зам үүний сайхан жишээ мөн. Ядуу тариачны хүү Гао Юй-бао нь бага насандаа гахай хариулж японы түрэмгийлэл ба гоминданы ноёрхлын үед тэдний дарлал мөлжилд автагдаж гуйлгачны ёсоор амьдран явжээ. Түүний хүнд хатуу амьдрал нь дайснуудыг үзэн ядах үзлийг нь оргилуулж ардын чөлөөлөх армийн жагсаалд оруулжээ. Тэр өөрийн өнгөрсөн үйл явдлаар ард түмнийхээ хэрхэн дарлагдаж мөлжигдөж байсныг дүрслэн бичих эрхэм хүслээр бадарч анхныхаа зохиолыг бичихийг хүссэн боловч боловсролын хүрээ нь цөөн тооны үсгээр хязгаарлагдаж байлаа. Гэвч энэ бэрхшээлийг туулж суралцахын хажуугаар бичиж эхэллээ. Түүний анхны гар бичмэлд мэдэхгүй үсгүүдийнхээ оронд хэрэглэсэн өдий төдий зургаар дүрсэлсэн илэрхийлэл (туг, нүд, нүүр, хүүхдийн зураг зэрэг) байдаг ажээ. Гао Юй-бао өдөр шөнө ялгалгүй сурч, ажиллаж байсан цөхрөлтгүй ажиллагааны дүн нь тэр хүний үнэт бүтээлийг бий болгож, үндэснийхээ бичгийг эрхэм сайн мэдэгч болжээ. Энэ бол Шинэ Хятадын хөдөлмөрчид өөрийн үндэсний соёл боловсролыг эзэмшиж жинхэнэ ард түмний соёл боловсрол болгон хөгжүүлэх гэсэн эх оронч тэмцлийн илэрхийлэл мөн. Түргэн сурах аргаар өөрийн үндэсний бичгийг сурах тэмцэл бүх орон даяар амжилттай дэлгэрч байна.


116 Ардын төв засгийн газрын дэргэдэх бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах хорооны удирдлагаар тус орны бүх районд түргэн аргын үндсэн дээр бичиг үл мэдэх явдлыг арилгах тусгай байгууллагууд байгуулагдан, тэр байгууллагуудыг намын хороодын ба Шинэ Хятадын ардчилсан залуучуудын холбоо, үйлдвэрчний эвлэлүүд, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг орон нутгийн байгууллагууд удирдаж байна. Тэрчлэн шинэ аргаар хөдөлмөрчдийг бичигт сургах багш нарыг олноор бэлтгэж байна. Жишээ нь Зүүн хойт Хятадад 9000, Шандун мужид 100000-гаад багшийг бэлтгэжээ. Зөвхөн Тянь цзин хотод 6000 гаруй багш ажиллаж байна. Энэ хотын нэхмэлийн фабрикийн ажилчин онц хөдөлмөрч Ма Гэн-Куй “Чөлөөлөгдөхийн өмнө манай фабрикийн ажилчдаас зөвхөн хэдхэн хүн бичиг мэддэг байсныг би сайн мэдэж байна. Одоо үзвэл бүх ажилчид түргэн сурах аргаар бичиг сурсан ба тэдний ихэнх нь техникийн мэргэшлийн сургуульд дэвшин суралцаж байна. Бид өдөр бүрийн орой тус тусынхаа хичээлийг явуулж байна...” гэж Шинэ Хятадын ажилчин хүний соёлын амьдралын тухай бахархан ярьж байлаа. Хөдөлмөрчдийг бичигт суралцахад улсаас маш их анхаарлыг тавьж байна. Жишээ нь 1952 онд зөвхөн тариачдын бичигт суралцахад тусламж болгож сурах бичиг, унших бичиг 60 саяыг хэвлэжээ. Ардын засгийн орон нутгийн байгууллагуудаас бүх орон даяар ажилчдыг ойрын 5 жилд, тариачдыг 10 жилийн дотор сургахаар төлөвлөж байна. Зөвхөн энэ онд 1100000 ажилчин, 5400000 тариачныг бичигт сургахаар төлөвлөжээ. Бичиг үл мэдэх явдлыг бүх үндэстний хэмжээгээр устгах хөдөлгөөнийг өрнүүлэхэд зохион байгуулалтын зайлшгүй олон асуудал, ялангуяа үлэмжхэн олон багш ба сурах бичгээр хангах явдал шаардагдах боловч үүнийг ардчилсан байгуулалтын үед нөхөр Мао Цзе-Дун ба коммунист намын удирдлагаар амжилттай биелүүлж байна. Рагчаагийн Гүрбазар (Бээжингийн их сургуульд сурч байгаа оюутан) Үнэн сонин. 1953.5.27. Лхагва. №123 (5414). 4-р нүүрт. “Үнэн” сонины сурвалжлагч-д Б.Н.Х.А.Улсад явж ирсэн Б.Н.М.А.Улсын урлагийн бригадын дарга ардын жүжигчин Оюуны ярьсан нь Б.Н.Х.А.Улсад явж ирсэн Б.Н.М.А.Улсын урлагийн бригадын дарга, ардын жүжигчин нөхөр Э.Оюун, Хятад ард улсад явж ирсэн тухайгаа “Үнэн” сонины сурвалжлагчид ярив. Нөхөр Оюуны ярьсан нь: Манай урлагийн бригад ардынхаа хөгжиж байгаа урлагийг ах дүү Хятадыэ ард түмэнд танилцуулах. Монгол Хятад хоёр улсын халуун найрамдал, соёлын харилцааг улам зузаатгах эрхэм үйлсэд үйлчлэх хүндтэй сайхан даалгаврыг биелүүлж ирлээ. Хятад ард улсын жүжигчид манайд ирж, бүтээлч их ард түмнийхээ сайхан урлагийг танилцуулсан ба Монголын жүжигчид Хятад ард улсад очиж, Монголын ардын урлагийг үзүүлэн сонирхуулсан нь ардчилсан ёсыг улам цэцэгжүүлэх, энх тайвныг улам батжуулах нэгэн


117 зорилготой хоёр улсын ард түмний соёлын харилцаа, хамтын үйлсэд шинэ алхам болж, соёлын ололт туршлагыг харилцан дэлгэрүүлэхэд дөхөм болов. Монголын жүжигчид Хятад Ард Улсад явсан газар болгондоо Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн ёсны холбоо найрамдлын бат зузааныг манай эрхэм найз нөхдийн чин сэтгэлийн дотно найрсаг ёсыг ямагт үзэж, тэдний үнэн санааны халуун үгсийг сонсож явлаа. Манай урлагийн бригад Бээжин, Нанжин, Шанхай, Хань чжоу, Гуань, У хан, Хөх хот, Мукден, Харбин, Манжуур эдгээр арван хотоор явж, олон зуун мянган хүнд өөрийнхөө тоглолтыг сонирхуулав. Аль ч хотод очиход гал тэрэгний буудлын тэнд үй түмэн хүн цуглаж, журамт ах дүүгийн ёсоор элэгсэг халуунаар угтан: “Мао Цэе-дун мандтугай!”, “Цэдэнбал мандтугай!”, “Монголын урлагийн ажилтан нарт баяр хүргэе!”, “Бүгд Найрамдах Монгод Ард Улс мандтугай”, “Хятад, Монголын ард түмний найрамдал мандтугай” гэсэн чин сэтгэлийн уриа цуурайтуулж, дэлхий дахины энх тайван, улс вүмний найрамдал, сайн сайхан шинэ амьдралын төлөө бат нэгдмэл зориг эрмэлзлэлтэй байгаагаа сэтгэл бахдам илэрхийлж байлаа. Очиж тоглох хотод биднийг очихын урьд сонсгол хүрч, “Учиртай гурван толгой” гэдэг жүжгийн Юндэн, Нансалмаа хоёрын зурагтай Монголын жүжигчид тоглоно гэсэн үгтэй зарлалын хуудас наалдуулдаг байв. Концерт маань их Сталины тухай дуу, Мао Цэе-дун, Чойбалсангийн тухай дуугаар эхэлдэг. Тэгэхэд зарим газар үзэгч олон дуу хоолой, чин сэтгэлээ нийлүүлэн тэр дууг бидний хамт дуулж байлаа. Гавьяат жүжигчин Цогзолмаа, Мао Цэе-дунгийн тухай дуу, “Дэлхийн ард түмний бат нэгдлийн төлөө” гэдэг хятад дуу, “Алсын замд” гэдэг хятадын ардын дууг хятад хэл дээр дуулсан нь онц амжилттай болж, үзэгчид нэн их талархаж байлаа. Залуу жүжигчин Загдсүрэнгийн дуулсан “Шаргын жороо”, “Сайн сайхан бүхнээ Эх орондоо зориулая” гэдэг дууг бас хятад нутагт явах зуураа сурсан “Лан Хуа-Хуар хүүхэн” гэдэг хятад дуугаа концерт дээр дуулахад үзэгчид их сонирхож дахин урьж дуулуулж байв. Монгол бүжиг жүжигчин Мажигсүрэн, Цэрэндулам, Нацаг, Эрдэнэцэцэг зэрэг циркчдийн тоглолт, гавьяат жүжигчин Жамьяангийн морин хуураар, чулууны скрипкээр хөгжимдсөн дуунууд бас их амжилттай болсон юм. Манай концерт тоглож байхад үзэгч нараас өдий төдий бичиг хуудас ирж, тэдний хүссэн номеруудыг дахин тоглодог байв. Манай концерт ардчилсан залуучуудын дууллаар төгсдөг. Тэгээд концерт дуусахад үзэгчид танхимаас гаралгүй хэдэн арван минут зогсон, Монголын урлагийн ажилчин нарт баяр хүргэж, өдий төдий багц цэцэгээр ариун сэтгэлийн бэлэг өгч, найрсаг халуун талархлаа илэрхийлж байлаа. Монголын урлагийн бригад Бээжинд 12 удаа, Нанжинд 3 удаа, Шанхайд 4 удаа, Хань чжоуд 2 удаа, Гуань чжоуд 2 удаа, У ханд 2 удаа, Хөх хотод 4 удаа, Мукденд 3 удаа, Харбинд 3 удаа, Манжчурт 2 удаа тоглосон юм. Б.Н.Х.А.Улсын Соёлын Яам, урлагийн зүтгэлтэн 7 хүнийг манай бригад дагалдуулан явуулсан нь харилцан туршлага авахад үнэхээр дөхөм болж манай зарим жүжигчид тэдний уран чадвараас сурч, тэд бас манайхаас зарим зүйлийг сурсан билээ.


118 Бид Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотод 4 дүгээр сарын 17-ноос 5 дугаар сарын 4 хүртэл байхдаа социализмын замаар хөгжиж байгаа их улс орны олон сайхан зүйлийг бахдан үзэв. 4 дүгээр сарын 22-ны өдөр Хятадын ард түмний алдарт ялгуусан жолоодогч нөхөр Мао Цэе- дунтай уулзаж манай ард түмний чин зүрхний халуун мэндчилгээг хүргэсэн явдал хэзээ ч мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээлээ. Ард түмний хайрыг шингээсэн, эцэг ёсны эелдэг зантай тэр хүн Монголын урлагийн бригадын удирдагч нарыг дотно найртай хүлээн авч уулзаад ярихдаа: “Манай орон та бүхнийг урлагийн сайн сайхан юмыг үзүүлнэ гэж их баяртай хүлээж байгаа юм. Та нөхөд манай 2 улсын найрамдлыг улам зузаатгана. Та бүхнээс бид их юм сурна, үлгэр авна... Та бүхэн манай орноор цөмөөр нь явж тоглож үзүүлэн, интернационалист үзлийг сурталчилна биз” гээд манайханд сайн сайхан амжилт хүссэн билээ. Мао Цэе-дун тэргүүтэй Хятадын засгийн газрын удирдагчид тэр өдөр манай концертыг сонирхон үзсэн билээ. Энэ нь манай урлагийн бригадын тоглолтын нээлт болсон юм. Бээжинд болсон Майн нэгний их баярт бид оролцов. Олон зуун мянган хүн өргөн гудамж чөлөөнд багтан ядан цуглаж маш өргөн сүрлэг баяр ёслол болж, тэр үй олон хүний нүд Тань ань мынь гэдэг гэдэг асар дээр зогсож байгаа их жолоодогчийнхоо зүг тусаж, хөдөлмөрчдийн их мөрөн мэт үргэлжлэгч цуваа асар-индерийн дэргэдүүр өнгөрөхдөө өөрийн коммунист нам, ардын засаг, их жолоодогчдоо хязгааргүй хайр талархлаа сэтгэл хөдөлгөм илэрхийлж байгаа нь бахдам сайхан байлаа. Баяр дээр манай бэлэг цэцэг, дэлбээг гавьяат жүжигчин Л. Цогзолмаа, Ж.Дамдинсүрэн хоёр Хятадын ард түмний их жолоодогчид гардуулж өгсөн билээ. Баярын шөнө маш өргөн бөгөөд онц сайхан галын наадам үзлээ. Хоёр зуун мянган хүн багтдаг бөгөөд гэрэлтүүлэгчээр туушид нь гэрэлтүүлсэн өргөн чөлөө гудамж пиг дүүрэн хүнтэй бөгөөд тэнд цугларагсад дуулан, бүжиглэн цэнгэлдэж, огтогуйд өнгө бүрийн пуужин цацарч, зарим пуужин задрахад Хятад ард улсын таван одот далбаа огторгуйд намиран байж билээ. Биднийг Хятад ард улсын зарим хотуудад очиход хотын ардын засгийн газрын дарга нар хүлээн авч, манай 2 улсын найрамдал холбоо улам зузаадаж байгааг тэмдэглэн Монголын ард түмэн ба урлагийн ажилтан нарт талархал хүргэж байв. Бид Хятад ард улсын хотуудаар явахдаа үйлдвэр, соёл урлагийн газруудыг үзэж чөлөөт ард түмний хурдан урагш давшиж, шинэ сайхныг бүтээн байгуулж байгааг сэтгэл бахтай үзэж танилцав. Бээжинд Хятадын гайхамшигт циркийг үзэхэд жүжигчдийн шинэ үзэл санааны зоригжил, чөлөөт байдлын баяр баясгалан онц илэрхий бөгөөд жүжигчдийн тоглож байгаа нь үлэмжийн жавхлантай юм. Хятадын дуу, хөгжим, бүжгийн концерт бас их сонин байв. Концерт дээр амьдралыг тусган харуулж байгаа реалист чиглэлтэй дуу, бүжиг олон юм. Жишээ нь: эрх чөлөөтэй, газартай болсон тариачны баяр баясгаланг харуулсан дууг сонсоод үзэгчид бас тийм баяртай байна. Дуучид дууныхаа утга учрыг уран чадамгай нэвтрүүлж


119 байгаа нь их сонирхолтой. Хятадын урлаг, Зөвлөлтийн тэргүүний туршлагыг хэрэглэж, шинэ амжилт олсон нь илэрхий. Бид Хятадын хуучин сонгодог жүжгүүдийг үзлээ. Хятадын жүжигчид их төлөв залуухан хүмүүс байх юм. Тэхдээ дотоод сэтгэлгийг гаднах байдлаар тусган үзүүлэхдээ тун чадамгай хөдөлгөөн нь маш уран. Хятадын оперт эрэгтэйчүүд, эмэгтэй хүний рольд тоглох явдал олонтой байдаг. Шанхайд бид залуучуудын ордонд Май Лань-фан гэдэг алдарт жүжигчний тоглохыг үзсэн. 60 орчим настай энэ жүжигчин залуу хүүхний рольд сүрхий чадамгай тоглож, чөлөөлөгдөхийн өмнө Хятадын эмэгтэйчүүдийн амьдрал огт баяргүй, ямар хэцүү бэрх байсныг үзүүлж байна. Японы түрэмгийлэгчдийн эзэгнэн байсан үед сахлаа ургуулаад, би нас ахисан хүн гээд жүжиглэхээс татгалзаж байсан Мэй Лань-фан ардын эрхт ёс мандмагц сахлаа хусаж хаяаад, шинэ хүч зоригтойгоор тайзан дээр дахин гарч ирээд бүх авьяас чадлаа ард түмнийхээ төлөө зориулж байгаа юм байна. Хятад ард улсад Зөвлөлтийн урлагийн туршлагыг тусган авч реалист шинэ урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ ард түмний соёлын үнэт өв хуучин сонгодог урлагийг бас их анхааран үздэг байна. Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод биднийг байхад Өвөр Монголын уран сайхны бүлгэмийнхэн концерт тоглож үзүүллээ. Дагуур, ордос бүжиг бүжиглэх, “Эрхмийн дээд”, “Тагтаа”, “Оёгдсон уут” гэдэг дууг солист дуучин Одонгуагийн дуулах нь тун бахдалтай. Тайзан дээр хуурчин гэдэг, ардын ерөөлч Солонгосын ард иргэдийн эх оронч тэмцлийг үзүүлсэн зүйлсийг аялан хуурдаж байгаа нь ардын уран авьяастан нар уран билэг авьяасаа улам хурцалж, шинэ амьдрал сэдэвт нэвтрэн байгааг үзүүлж байна. Бид энд үндэсний хэлбэртэй хөгжиж байгаа ах дүү монголчуудын шинэ урлагийг сэтгэл ханамжтай сонирхов. Ардын засгийн газрын мэргэн бодлогын ачаар Хятадын доторхи үндэстний цөөнхүүд өөрийн соёл урлагийн хөгжилд шинэ амжилт олсоор байна. Шинэ агуулагатай эх орон, чөлөөт амедралаа магтсан дуунууд тэдний өаяр баясгаланг илэрхийлж байна. Өвөр Монголын “Одоогийн хөдөөний хүмүүс” гэдэг кино үйлдвэрлэж байгаа гэнэ. Бид Нанжинд очоод Хяталын их хувьсгалч Сун Ят-сений мөнхийн дурсгалыг хүндэтгэж шарил дээр нь цэцэг тавьсан. Хоёр талаасаа үзэсгэлэнт сайхан таримал модтой, гантиг чулуун шатаар уул өөд өгсөн өгссөөр дээр нь гарахад үндэсний барилгын хэлбэртэй байшин байна. Түүний дотор шилэн бүрхүүл дотор дайчин зоригт их хувьсгалчийн гантиг чулуугаар товойлгон сийлсэн мөнхийн дүр байна. Хятадын Горький гэж алдаршсан Лу Синь зохиолчийн Шанхайд байгаа шарил дээр Монголын зохиолчид ба урлагийн ажилтан нарыг төлөөлж тус бригадаас таван хүн очиж цэцэг тавьсан юм. Бид Хятад ард улсад явахдаа Хятадын ард олны даруу зан, нөхөрсөг харилцаа хөдөлмөрт дуртай бүтээн байгуулахын төлөө эцэлт цуцалтгүй хүч зүтгэл гаргадаг эрхэм сайхан чанарыг биесээр үзэж, амьдралаа шинээр зохиож байгаа шинэ байгуулалтын жилүүдэд олсон асар их амжилт бүтээлийг нь харж танилцав.


120 Бээжинд ирээд бид Хятадын хөдөлмөрчдийн гараар бүтээгдсэн Гуй-гун (хуучин орд), Бэй хай цэцэрлэг, Тань тан асар, И хе юан цэцэрлэг гэх мэтийн олон мянган жилийн түүхт соёл урлагийн дурсгал болсон зүйлүүдийг үзэцгээв. Энэ гайхамшигт зүйлүүд нь хятадын хөдөлмөрчин ард түмний хүчээр хийгдэж, хэдхэн хаад, хөрөнгөтөн нарын өмч болж, эвдэрч сүйдэж байсан бол эрх чөлөө ялсны үрээр эдгээр үнэт сайхан зүйлүүдийг сэргээн шинэчилж, түүнийг хөдөлмөрчин ард түмний сайн сайхан амьдралын төлөө зориулан, боловсон амралт, үзэсгэлэн, соёл урлагийн орд болгосон нь тэдгээр орд цэцэрлэгийг амьд сайхан хөгжилтэй болгожээ. Бээжин хотынхоо хуучин нүүр царайг хувьсан өөрчилж нийслэлийн хөдөлмөрчдийн цуцалтгүй шургуу хөдөлмөр, Мукденгийн суурь машины хүнд аж үйлдвэр Хань чжоугийн хөвөн утасны үйлдвэр, Харбины бүс даавууны үйлдвэр, Шанхайн бүс даавууг будах үйлдвэрүүдийг бид үзээд их Хятадын ард олны зориг бадрангуй хөдөлмөрийн өрнөлт, бидэнд үлгэр дууриалал болох ер бусын ажилч хичээнгүй байдалд үнэхээр сэтгэл бахдав. Хятадын чөлөөт 500 сая ард түмэн бол ардчилал, энх тайван, социализмын лагерийн асар их хүч мөн. Коммунист нам, ардын засаг, тэргүүлэгч Мао Цэе-дунгийнхээ заасан замаар хятадын хөдөлмөрчин ард түмэн, социализм байгуулахын төлөө бүтэн байгуулах хөдөлмөр дээр цаглашгүй хүнээ зориулж, шинэ шинэ амжилт олсоор байна. Манай ах дүү, их ард түмний сайхан амжилт, биднийг энх тайвны хөдөлмөрт улам зоригжуулж байна. Үнэн сонин. 1953.6.16. Мягмар. №140 (5431). 2-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын элчин сайд, итгэмжлэх жуух бичгээ Мао Цзе-Дунд барив Бээжин, 7 дугаар сарын 3. (ТАСС). Синьхуа агентлагийн уламжилсан нь: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт шинэ элчин сайд Баянбаатарын Очирбат, энэ 7 дугаар сарын 2-т Ардын Төв Засгийн Газрын дарга Мао Цзе-дунд итгэмжлэх жуух бичгээ барив. Монголын элчин сайд, дарга Мао Цзе-дун нар харилцан баяр хүргэж үг хэлэв гэжээ. Үнэн сонин. 1953.7.5. Ням №157 (5448). 1-р нүүрт. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга н.Бумцэнд танаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний баярын 32 жилийн ойг тохиолдуулан Хятадын ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газар болон хувиасаа монголын ард түмэнд ба Танд чин зүрхний баяр хүргэе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга МАО ЦЗЕ-ДУН Бээжин 1953-7-9 Үнэн сонин. 1953.7.12. Ням №163 (5454). 1-р нүүрт.


121 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд нөхөр Цэдэнбал танаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндэсний баярын 32 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Танд халуун талархлыг хүргэе. Монгол ба Хятадын хоорондох ах дүүгийн эвдэршгүй найрамдал улам бүр бэхжин хөгжихийг ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин 1953 оны 7 дугаар сарын 9. Үнэн сонин. 1953.7.12. Ням №163 (5454). 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдыг түр хамаарсан нөхөр Чень Ин Хятадын Ардын Чөлөөлөгч армийн 26 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт хийв Өчигдөр 1953 оны 8 дугаар сарын 1-нд Улаанбаатарт Ардын Хувьсгалт армийн офицерийн ордонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг түр хамаарсан нөхөр Чень Ин, Хятадын Ардын Чөлөөлөгч армийн 26 жилийн ойг тохиолуулан хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд н.Цэдэнбал тэргүүтэй Б.Н.М.А.Улсын засгийн газрын гишүүд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүд, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч н.Цэдэв, Б.Н.М.А.Улсын Улсыг Батлан Хамгаалах Яамны Сайд дэслэгч генерал н.Батаа, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны Дорнот хэлтсийн эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нөхөр Дөрвөлжин, мөн протоколын хэлтсийн эрхлэгч н.Гомбосүрэн, Монгол Ардын Хувьсгалт Армийн генерал, офицерууд, олон нийтийн төлөөлөгч нар байлцав. Түүнчлэн энэ хүлээн авалт дээр СССР-ээс тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд нөхөр И.Г.Иванников, А.Б.Н.С.А.Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдыг түр хамаарсан Хо Ын Черь нар байлцав. Хүлээн авалт элэгсэг дотно байдалтай өнгөрөв. Үнэн сонин. 1953.8.2. Ням №179 (5469). 3-р нүүрт. Шинэ Хятадын соёл гэгээрлийн ажлын хөгжилтөөс Манай найрамдалт их Хятад улсын ард түмний соёл урлаг нь өдрөөс өдөрт цэцэглэн хөгжсөөр байна.


122 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл урлагийн хөгжилтөд кино урлаг нь ихээхэн суурийг эзэлж байна. Хятадын ардын кино фильмийн үйлпвэрлэлийн ажилтан нар, шинэ кино фильм үйлдвэрлэх талаар ихээхэн амжилт олжээ. Үүнд: “Ган болд шиг цэрэг”, “Буурал бүсгүй”, “Хятадын охин”, “Эрэгтэй, эмэгтэй шинэ баатарчуудын намтар”, “Ардын байлдагч”, “Өвөр Монголын ард түмний ялалт”, “Жау Юй Ман”, “Цуй ган уулан дээр улаан туг мандав”, “Шан шо дахь хорих лагерьт” гэх зэрэг үлгэр жишээ уран сайхны ба баримтат кино фильмүүд удаа дараа үйлдвэрлэгдэн гарсан юм. Эдгээр кино фильм нь Хятадын олон олон сая ард иргэдийн баяр баясгалан, эх оронч санаачлагы нь өрнүүлж, шинэ амьдралын төлөө тэмцлийн нь хурц зэвсэг болон, Хятадын хувьсгалын бүтээлт үйл явдал, энх тайван, эх орны бүтээн байгуулах хөдөлмөрт зоригжуулж байгаа билээ. Энэ кино фильмүүд Хятадын ард түмнийг эх оронч үзэл ба иролетарийн интернационализмын үзэл санаагаар хүмүүжүүлэх хурц зэвсгийн нэг нь болжээ. “Бай Сүй-енши-шя-денан”, “Да ши нан-кай-гээ”, “Хятадын ард түмний ялалт”, “Чөлөөлөгдсөн Хятад”, “Хуй хэ голыг заавал засаж дуусна”, “Баясгалант Синь цзян”, “Түвдийг чөлөөлөхөөр цэрэг явав” гэх зэрэг Хятадын үндэсний урлагийн хөгжилтийг харуулсан кино фильмүүд бол Хятадын ард түмний хувьсгалт үйл явпалын бүхий л амжилтыг өргөн олонд тодорхой үзүүлж байгаа юм. Үүнээс гадна тус орны кино театруудад Зөвлөлтийн кино үйлдвэрлэлийн ажилтан нартай хамтран зохиосон өнгөт олон кино фильм гарсаар байна. Шинэ Хятад улсын кино үйлдвэрүүд сүүлийн 3 жилийн дотор үлгэрийн тухай кино фильм олныг үйлдвэрлэн Мөн Зөвлөлт Холбоот Улсын ба ардын ардчилсан орны кино фильмийг хятад хэл дээр орчуулан гаргаж байна. Чөлөөлөгдөхийн өмнө хуучин Хятадын хотодын зах зээл дээр “Америк маягийн амьдрал” эзэрхэг түрэмгий байдлыг магтсан кино фильм гаргаж байсан байдал эрс өөрчлөгдөж, харгис түрэмгийллийн үзэл санааны кино фильм гаргах явдал бүр мөсөн устжээ. Хятадын шинэ уран сайхны баримтат ба өнгөт кино фильмүүд 1950 онд 146380000 хүн, 1952 оны эхний хагас жилд 213500000 хүн үзсэн байна. Хятад Ард Улсын дотор кино театр 757, нүүдлийн киноны газар 1800 гаруй ажиллаж байна. Үйлдвэрийн газар, хөдөө суурин ба хот хороодод суурин киноны газар байгуулагдан, кино салбар өргөжин, олон түмэнд үйлчлэх ажил уламих далайцтай болсоор байна. Хятад улс, ший жүжгийн урлагийн талаар их баялаг, уламжлал туршлагатай билээ. Тус улсын бүх ший жүжгийн нэр төрөл маш олон байдаг. Шинэ Хятад улсад ший жүжиг тоглох бүх газар 2000 орчим (хөдөө тосгоны сайн дурын уран сайханчуудыг оролцуулалгүй) ажиллаж байна. Хятадын шинэ урлагийн ший жүжгийг үзэгчид, зөвхөн нэг өдөр олон саяад байна. Үүнээс үзэхэд ардын шинэ утга, хэлбэртэй ший жүжиг нь ард түмний дунд хичнээн их сонирхогдож байдаг нь ил байна. 1950 оны 11 дүгээр сард Ардын Төв Засгийн газрын соёлын яамнаас улсын бүх жүжигчин, хөгжмийн ажилтан нарын хурлыг хуралдуулж, тус хурлаас орон нутгийн жүжиг, хөгжим зэргийг шалгасан дүнгийн тухай тодорхой тогтоол шийдвэр гаргажээ.


123 1951 оны 5 дугаар сарын 5нд төрийн захиргааны зөвлөлдөөны зөвлөлтөөс жүжиг, хөгжмийн урлагт их өөрчлөлт оруулах тухай гаргасан шийдвэрийн ёсоор хуучин нийгмийн хоцрогдсон амьдрал байдлыг голчилсон олон тооны ший жүжгийг хүчингүй болгосон билээ. Хятадын ард түмнийг шинэ ардчилсан үзэл санаа, эх оронч ухамсараар хүмүүжүүлэх хувьсгалт агуулагтай үндэсний хэлбэртэй, эрх чөлөөны тэмцэл шинэ сайхан амьдралыг харуулсан утга төгс жүжиг хөгжин дэлгэрч байнаа. Бээжин хотонд жүжиг, хөгжмийн боловсон хүчнийг бэлтгэх сургууль (Хятадын ший жүжгийн хороо) байгуулагдан ажиллаж, жүжигчин хөгжимчдийг сурган гаргаж байна. Хувьсгалын жилүүдэд улсын хэмжээгээр шинэ арга туршлагаар сургуулилсан шинэ дуу, бүжиг, хөнжмийн уран сайхны ангиуд 250 ажиллаж байна. Уран сайхны энэ анги, бүлгүүд хөдөө тосгонуудаар байнга аялан тоглож, тариачин олон иргэдэд шинэ төр улсынхаа хөгжлийг урлагаар дүрслэн сурталчилж байдаг. Олон түмний суртал ухуулгын ажилд шинэ хөгжлийн зураг ба зурагт сэтгүүл маш их рольтой юм. 1950 онд бүх улсын хэмжээгээр шинэ хөгжлийн 412 зураг 7 сая гаруй хувийг хэвлэн гаргажээ. 1952 онд шинэ хятадын хөгжлийг үзүүлсэн 570 гаруй төрлийн зургийг 40 сая гаруйг хэвлэн тараасан байна. Шинэ хөгжил байдлыг харуулсан энэ ханын зураг нь олон түмний сонирхолыг татаж, талархалыг нь хүлээж байдаг. Учир нь тэр зургуудад Хятадын ажилчин, тариачин олны хүсэж мөрөөдөж байгаа зүйл ба тэдний шинэ амьдралын амжилт бүхнийг ил тодоор харуулж, үндэсний орон нутгийн улс төр, аж ахуйн хөгжил байдлыг тодорхой харуулсан байдаг билээ. Иймээс Ардын Төв Засгийн газрын соёл боловсролын яам, өндөр үзэл сурталтай ханын зурагт шагнал олгодог. Үүнээс гадна утга зохиолын ном, ялангуяа хүүхдийн зохиол хэдлэн гаргах ажтил улам өрнөж байна. Хүүхдүүдийн ном хэвлэлийн утга агуулга өдрөөс өдөрт ахиж хөгжиж, уншигчдын хүсэл сонирхолыг улам их татах болжээ. 1951 оны эцсээр Шанхай, Бээжин, Зүүн Хойт Хятад зэрэг хүт нутагт нийт 2000 төрлийн зурагт сэтгүүлийг 31 сая гаруй хувиар хэвлэн гаргасан байна. Зурагт сэтгүүлийн үзэмж, утга агуулгыг сайжруулахын төлөө 1951 онд ардын зураг урлалын газраас “уран зургийн сэтгүүл” гэдгийг гаргахаар тогтоож, дугаар тутмыг 387000 ширхэгээр хэвлэн гаргадаг болжээ. Шинэ Хятад улс даяарт соёл гэгээрлийн газрууд байгуулагдан үй олон сая хөдөлмөрчдийн дунд соёл гэгээрлийн их ажлыг өрнүүлж байна. Тус улсын бүх муж% хотод нийтийн номын сан (сургуулийн ба албан байгууллагын номын сан оролцолгүй) 59, музей 40 ажиллаж байна. Ардын соёлын ордон ба соёлын салбар байгууллага соёлын боловсролын булан нь олон зуун мянгаар байгуулагджээ. Улсын хэмжээгээр соёлын ордон 2436, соёлын боловсролын булан 6000 гаруй, үйлдвэр ба хөдөө тосгонд клуб ба номын тасаг 20000 гаруй шахам ажиллаж байна. Үйлдвэр ба хөдөө тосгоны клуб, ажилчин тариачдын дунд шинжлэх ухаан, гэгээрэл, ариун цэврийн суртал нэвтрүүлгийн ажлыг тогтмол явуулж, олон түмнийг шинэ соёл, урлагаар үйлчилж байдаг. Эдгээр байгууллага олон түмний дунд ном, сэтгүүл, зурагт сэтгүүл, ханын зураг зэргээс гадна, радио хүлээн авагч, радио сонсголын цэг, эгшигт хайрцаг, зино зураг зэргийг ашиглан Хятадын хөдөлмөрчин үй олны дунд суртал нэвтрүүлгийн ажлыг их өрнүүлж байна. Ялангуяа зино үзүүлгийн ажлыг маш өргөн хэмжээгээр зохиож байна. Ардын Төв


124 засгийн газрын соёлын нам киноны утга агуулгыг сайжруулахын тулд их анхаарал тавьж Хятадын кино фильмийн компани байгуулж, кино урлагийг хөгжүүлж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл урлагийн өсөлт хөгжилт нь Хятадын ард түмний эх оронч үзэл санаа, энх тайвныг тууштай хамгаалж байгаа шинэ амьдрал, үзэл суртлын ухралтгүй өсөлтийг харуулж өргөн олон түмний талархлын хүлээсээр байна. Л.Дарий Үнэн сонин. 1953.8.11. Мягмар №186 (5476). 4-р нүүрт. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороонд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Бумцэндийн нас барсан тухай бид гүн харамсалтайгаар мэдэв. Гүн эмгэнэлийг илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Хятадын Коммунист Намын Төв Хороо 1953 оны 9 дүгээр сарын 24. Үнэн сонин. 1953.9.27. Ням №227 (5517). 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдэд Нөхөр Гончигийн Бумцэндийн нас барсан тухай би гүн харамсалтайгаар сонсов. Нөхөр Гончигийн Бумцэнд бол Монголын Ардын Хувьсгалт хөдөлгөөний шалгарсан тэмцэгч бөгөөд Маршал Чойбалсангийн дотнын нөхөр юм. Тэр нь өөрийн бүх амьдралыг Монгол Ардын Хувьсгалын хэрэгт зориулсан юм. Нөхөр Гончигийн Бумцэндийн нас барсан явдал бол Монголын ард түмэнд хүнд гарз юм. Хятадын засгийн газрын өмнөөс ба би хувиасаа Танд ба танаар уламжлан Монголын Ард түмэнд хамгийн гүн эмгэнэлийг илэрхийлье. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын дарга МАО ЦЗЕ-ДУН Бээжин хот 1953 оны 9 дүгээр сарын 24. Үнэн сонин. 1953.9.27. Ням №227 (5517). 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалд Нөхөр Гончигийн Бумцэндийн нас барсан явдлыг маш их уйтгартайгаар хүлээн авлаа. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар ба Танд гүн эмгэнэлээ илэрхийлснийг минь нөхөр Ерөнхий сайд Та хүлээн авна уу. Империалист түрэмгийллийн эсрэг, энх тайвны төлөө, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулах хэрэгт Маршал Чойбалсангийн хамт нөхөр Гончигийн Бумцэндийн зүтгэж бүтээсэн гайхамшигт амжилтууд нь үхэшгүй үүрд мөнх юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн


125 газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий Сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙ Бээжин хот 1953 оны 9 дүгээр сарын 24. Үнэн сонин. 1953.9.27. Ням №227 (5517). 1-р нүүрт Хятад ард улсын ардчилсан төрийн бэхжилт 1949 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласнаас хойш энэ 4 жилийн дотор Хятадын ард түмэн нь өөрийн коммунист нам, жолоодогч Мао Цзе-дунгийн улирдлагын дор ардчилсан их өөрчлөлтүүдийг хийж, ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэн урьд үзэгдээгүй их амжилт олжээ. Хятадын коммунист намын санаачлага зохион байгуулалтаар ардын ардчилсан нэгдмэл фронт, Хятадын ардчилсан анги ба намууд, түүний ардын бүх байгууллага, бүх мужын хүн амын төлөөлөгчдийн “ардын улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн хурал” 1949 оны 9 дүгээр сард Бээжин хотноо хуралдаж, энэ хурлаар Ардын төв засийн газрыг сонгосон ба түүний ерөнхий программыг баталсан билээ. Хятад оронд ардын засаг тогтсоноос хойш Хятадын ард түмний энэ 4 жилийн дотор олсонамжилт бол Хятадын түүхийн өнгөрсөн 100 жилийн дотор ч үзэгдээгүй юм. Хятад улс, Японы түрэмгийлэн эзлэгчдийн дарлагдлын дор ямагт доошилж байсан үйлдвэр, хөдөө аж ахуйгаа сэргээн босгож, тэдгээрийн бүтээгдэхүүнийг дайны өмнөх хэмжээнд хүргэж чадсан байна. Энэ нь аж ахуйгаа төлөвлөгөөтэй хөгжүүлэх замд шилжин орсны үр дүн мөн. Одоо бүх хүнд аж үйлдвэрийн 4-5 хувь, хөнгөн үйлдвэрийн хагас хувь, банк, төмөр зам, тээвэр, байгалийн баялаг, усжуулалтын томоохон барилгууд цөм ард нийтийн өмч болжээ. Газрын өөрчлөлтийн үр дүнд тус орны бараг бүх газар нутаг нь тариачдын өмчинд шилжжээ. Хятадын тариачид феодалын талхигдлаас чөлөөлөгдсөний үрээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь 1949 оныхтой зэрэгцүүлбэл үлэмж өсчээ. Урьд Хятад оронд учирч байсан өлсгөлөнгийн аюул бүрмөсөн устаж ард түмний өргөн хэрэгцээний зүйл элбэг болсон бөгөөд гадаад орнуудтай, ялангуяа ардын ардчилсан улсуудтай худалдаа хийх болжээ. Тус орны насанд хүрсэн олон сая хүн, хүүхдүүд бичиг үсэг мэдэх болсон ба олон зүйлийн сургуулиар хүмүүжиж байна. 1953 оноос эхлэн эдийн засгийг хөгжүүлэх өргөн төлөвлөгөөтэйгөөр Хятад орныг хүнд аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болгон өөрчлөх их ажилд орж ажиллаж байна. Эдийн засаг, соёлыг цаашид амжилттай хөгжүүлэх явдалд Хятадын олон үндэстэн ард түмний улс төрийн ухамсар зохион байгуулалт ажилч хичээнгүй авьяас билэг нь улам өрнөн хөгжиж байна. Хятадын коммунист намын санаачлагаар Ардын төв засгийн газраас 1953 оны 1 дүгээр сарын 13-нд волост, уезд муж хотын ардын төлөөлөгчдийн хурлуудын нийтийн сонгуулийг явуулах шийдвэр гаргажээ. Энэ түүхт шийдвэр ёсоор 1953 оны 5 дугаар сараас эхлэн бүх орон даяар орон нутгийн эрхийг барих байгууллагуудын сонгууль болж байгаа бөгөөд уездийн ардын төлөөлөгчдийн сонгуулийн хурал болно. Дараа нь бүх мужийн ардын төлөөлөгчдийн хурал болж түүний


126 дараа Хятад улсын төрийн дээд эрхийг барих бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлыг зарлан хуралдуулж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийг батлах ба анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг Хятадын бүх ард түмэн хүлээн авна. Бас Ардын Төв Засгийн газрийн төрийн захиргааны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох болно. Б.Н.Х.А.Улсын үндсэн хуулийн төлөвлөгөө зохиох Мао Цзе-дун тэргүүтэй комисс, сонгуулийн журмын төлөвлөгөөг боловсруулах Чжоу Энь-лай даргатай комиссыг байгуулжээ. Энэ комиссын зохиосон сонгуулийн дүрэм нь 2 дугаар сарын 11-нд Ардын төв засгийн газрийн төрийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэгдэн энэ оны 3 дугаар сарын 1-нд ард нийтэд тунхаглагджээ. Энэ нь Хятад орны ардчилсан байгууллын хөгжлийн шинэ үе бөгөөд Хятадын түүхэнд анх удаагын түүхт хэрэг мөн. Ардын төлөөлөгчдийн бүх Хятадын хурал ба орон нутгийн хурлуудын сонгуулийн дүрэм нь жинхэнэ ардчилсан сонгуулийн зарчим дээр үндэслэжээ. Сонгуулийн энэ хуулийн ёсоор, 18 насанд хүрсэн бүх ард иргэд нь эрэгтэй, эмэгтэй, арьс өнгө, нийгмийн гарал, ажлын ялгавар, үндэс угсаа,сүсэг бишрэл, боловсрол, эд хөрөнгийн байдал, суурьшил ба нүүдлийн гэх зэргийг хамаарахгүйгээр сонгох, сонгогдох эрх эдлэх юм. Энэ сонгуулийн дүрэмд үндэстний цөөнх хэсэг, цэргийн албан хаагчид,гадаадад сууж байгаа хятад иргэдийн сонгуульд оролцох эрхийг тодорхой дурджээ. Харин улс төрийн эрхээ хасагдагчид ухаан мэдрэл солиотой хүмүүс сонгох сонгогдох эрхгүй. Урьд хувьсгалын эсэргүү хэрэгт оролцож байсан боловч хувьсгалын жилүүдэд ажил хэрэг дээрээ засарч ард түмнийхээ өмнө буруугаа мэдэж гэмшсэн бөгөөд олон нийтийн хяналтаас чөлөөлөгдсөн тийм хүмүүст сонгуулийн эрх эдлүүлэх болжээ. Урьд газрын эзэн байсан боловч газрын реформын дараах жилүүдэд засгийн газрын гаргасан хуулиудыг шудрага хөдөлмөрөөр амьдарч нийгмийн хэрэгт хамаарагдах эрхтэй болсон бол сонгуулийн эрх олгох болжээ. Бас сонгуулийн дүрэмд зааснаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил эрх эдлэх, нэг хүн нэг удаа сонгох эрхтэй болно. Сонгогчид сонгуулийнхаа эрхийг бүрэн чөлөөтэй эдлэх явдалтай холбогдуулан сонгуулийн ажлын бүх зардлыг улсаас гаргах болно. Хятадын ард түмний нилээд хэсэг нь бичиг үсэг мэдэхгүй байгааг харгалзан улсын доод байгууллагуудад сонгогдох депутатуудыг гар өргөх журмаар сонгож болох тухай дүрэмд заасан байна. Харин ардын төлөөлөгчдийн уездийн хурал ба түүнээс дээш байгууллагад сонгогдох депутатуудыг заавал нууц санал хураалтаар сонгоно. Хятадын одоогийн сонгуулийн систем нь өөрийн улсын хөгжил, ахуйн шаардлагатай бүрэн тохирч байгаагийн дээр ардчиллын талаар, хөрөнгөтний сонгуулийн системээс үндсээрээ өөр юм. Сонгуулийн компанийн ажил бүх Хятад орон даяар өрнөж байна. Уудам орон даяар долиглон өрнөж байгаа сонгуулийн явц нь хятадын ард түмэн олон зуун жилийн баатарлаг тэмцлээрээ олж бий болгосон ардчиллаа хичнээн их бахархан үнэлж, улам бататган бэхжүүлж байгааг харуулж байна.


127 Бүх нийтийн сонгуульд Хятадын олон арван сая ард түмэн улс төрийн өндөр идэвхитэй оролцож байгааг сонгуулийн явцаас харж болно. Жишээ нь 9 мужийн 25 волост тосгонд явагдсан сонгуулийн дүнгээс үзэхэд бүх сонгогчийн 80-94% нь сонгуульд оролцсон байна. Ард түмэн, засаг захиргааны байгууллагуудын ажилд хяналт тавьж шүүмжлэлийг өргөнөөр өрнүүлэн гаргаж, зарим баячуудын үл бүтэх явуулгыг илрүүлэн, тэдэнтэй эрс тэмцэж байна. Ардчилсан сонгууль нь улсын аппаратад бугшсан үл бүтэх этгээдүүдийг цэвэрлэх явдалд их тус болж, олон түмнээр Коммунист нам ба ардчилсан төрийг хүрээлүүлэн ардын ардчиллыг уламм бататган бэхжүүлж байна. Ардын төлөөлөгчдийн хуралд сонгогдогчдын ихэнх нь үйлдвэрийн тэргүүний сайчууд, үлгэр жишээч тариачид байна. Тэд коммунист нам ба ардчилсан төрийг олон түмэнтэй бат нягт холбож ардчилалыг улам бататгаж, Хятадын үйлдвэр хөдөө аж ахуй, соёлыг цаашид улам амжилттай хөгжүүлэх явдалд идэвхтэй үйлчилж байна. Сонгуулийн өргөн кампанийн үед бүх хөдөлмөрчин тариачдын идэвх хөдөлгөөн хүчтэй өрнөж хот, тосгон, үйлдвэр, аж ахуйн газруудад эх оронч хувьсгалт уралдаан дэлгэрч байна. Энэ эх оронч их хөдөлгөөнийг Хятадын их хувьсгалч ажилчин анги толгойлж байна. Тус орны Бээжин, Шанхай, Тяньцзин, Чунцин, Нанжин зэрэг хотын томоохон үйлдвэрийн газрууд энэ орны эхний хагас жилийнхээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөг цөм хугацааны нь өмнө амжилттай биелүүлжээ. Зүүн хойт Хятадын бүх уурхайчин их хэмнэлт гарган ажиллаж байна. Хятадын ард түмний түүхэнд анх удаа болж байгаа, ардчилсан бүх нийтийн сонгууль нь ажил хөдөлмөр, үзэл суртал, улс төрийн өндөр ухамсартайгаар бэлтгэгдэн явагдаж байгаа ба энэ нь өөрийн орныг улам хөгжүүлэн цэцэглүүлэх, ард түмнийхээ амьдрал соёл ахуйн хэрэгцээг дүүрэн хангах зорилгыг байнга тавьж байгаа Хятадын коммунист нам ба жолоодогч Мао Цзе-дунгийн их халамж санаачлагын үр мөн. Бүх нийтийн энэ сонгууль Хятадын төрийн ардчиллыг улам бататган бэхжүүлэх бөгөөд урагшаа давшиж яваа Хятадын их ард түмний амжилтын том алхам юм. Б.Жамбалсүрэн Үнэн сонин. 1953.9.29. Мягмар №228 (5518). 2-р нүүрт Шинэ Хятадын хүнд аж үйлдвэржүүлэлт “Хувьсгалын өмнөх” Хятад орон бол гадаадын империалист улсуудын ба дотоодын феодалийн харгис хүчний удаан жилийн ноёрхлын уршигаар хоцрогдсон хагас колонийн орон байсан юм. Япон, Америк, гоминданынхны ноёрхол, олон жилийн дайнуудаар эдийн засгийн үгүйрэлд орж бүх үйлдвэрийн 70% нь эвдэрч хаагдсан байжээ. Хувьсгал ялсны дараа шинэ Хятад улс, эвдэрч сүйдсэн аж ахуйгаа сэргээн босгож, феодалын хоцрогдол хөдөө аж ахуйн орны эдийн засгийн асар их хөгжилтэй орон болгон хувиргах зорилго тавьжээ. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд Хятадын коммунист нам, Ардын Төв Засгийн газар маш их ажил хийжээ. Бүх Хятад орны баялгийг гартаа атгаж байсан хамгийн том капиталист 4 гэр бүлийн мэдэлд байсан худалдаа, үйлдвэр, банк, тээвэр,


128 холбоо харилцааг ард нийтийн өмч болгожээ. Тэр нь улсын чанартай аж ахуйн секторын үндэс болов. Газрын реформоор феодалын ёсны газар эзэмшлийг хөдөлмөрчин тариачдын газар эзэмшлээр сольсны дунд хөдөө тосгонд феодал газрын эздийн соёрхол устаж, социалист хөдөө аж ахуйг хөгжүүлэх замыг нээсэн юм. Энэ тус орныг хүнд аж үйлдвэржүүлэх чухал нөхцлийг бий болгожээ. Шинэ Хятад улс мандсаны 4 жилийн дотор Коммунист нам, Ардын Төв Засгийн арга хэмжээ, бүх ард түмний чармайлтаар улсын чанартай аж ахуйн сектор бэхжиж эдийн засгийн амьдралд шийдвэрлэх ролийг гйүцэтгэж байна. 1952 онд улсын секторын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь улсын бүх үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 60% болсон байна. 1952 онд голох том үйлдвэрийн бүтээгдэхүүн хувьсгалын өмнөхөөс 10-11 дахин их болжээ. 1952 онд хүнд үлйдвэрийн бүтээгдэхүүн 1951 оныхоос 18-75%-иар нэмэгдэсн нь хүнд үйлдвэрийн хөгжилт хурдан явцтай байгаагийн гэрч мөн. Ялангуяа хоцорч явсан нүүрс, металь, нефть, машин барилгын үйлдвэр их хөгжиж байна. 1949 онд үйлдвэрийн хэрэгслийг үйлдвэрлэх үйлдвэр 32,5% байсан бол 1952 онд 43,8% болжээ. Японуудын эвдэж сүйтгэсэн, Зүүн хойт хятадын хар металургийн заводуудыг Зөвлөлт улсын тусламжтайгаар сэргээн босгож, богино хугацаанд ажиллагаанд оруулжээ. Урьд гадаадаас авч байсан хатуу нарийн сайн ганг одоо Хятад улс өөртөө үйлдвэрлэх болжээ. Хятадын ард түмэн, эх орноо хүнд аж үйлдвэрийн орон болгохын тулд шургуу тэмцэж ирсний ачаар улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтад тэргүүн зэргийн ач холбогдолтой болон олон төрлийн шинэ машин механизмыг хэрэглэх болжээ. Зүүн хойд хятадад зөвхөн 3 жилийн дотор 400 гаруй төрлийн шинэ машин хэрэглэх болсон байна. Газар тариалангийн ажлыг амжилттай хөгжүүлэхийн тул хөдөө аж ахуйн машин техникийг үйлдвэрлэх явдалд онц анхаарал тавьж байна. Нэхмэл, уул уурхайн төхөөрөмж, суурь машин, цахилгааны хэрэглэл зэргийг өөртөө үйлдвэрлэн гаргах болжээ. Хятад улс түүхэндээ анх удаа уурын тэрэг, автомашин, трактор зэргийг өөрийнхөө үйлдвэрээс гаргах болжээ. Хятадын чулуун нүүрсний үйлдвэр амжилттай сэргээн босгогдсон байна. Дайнд эвдрэн сүйдсэн уурхайнуудыг 1952 онд бараг бүрэн сэргээн ажиллуулж, аж үйлдвэрийн хэрэгцээг хангах болсон байна. Нүүрсний үйлдвэрийн орон болгоход том алхам хийх бөгөөд хүнд аж үйлдвэржүүлэх бат суурийг тавих юм. Энэ 5 жилийн төлөвлөгөөний гол зорилго бол тус орныг хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, улс ардын аж ахуйн социалист секторын эзлэх суурийг тасралтгүй хөгжүүлэхэд оршино. Таван жилийн төлөвлөгөөгөөр гүйцэтгэх хүнд аж үйлвэржүүлэлтийн анхны алхам нь Зүүн хойд хятадад 3,5 сая хавтгай дөрвөлжин метр газар үйлдвэр, орон сууцны барилга барих явдал юм. Баруун өмнөд Хятадад 98 үйлдвэрийн том барилга, баруун хойд район 170 үйлдвэр байгуулагдсан нь 1952 оныхоос 6 дахин нэмэгджээ. Хятад улс, машин, барилга, хими, хар ба өнгөт металл, нүүрс, цахилгааны үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. 1953 оны хүнд аж үйлдвэрийн санхүүжүүлэлт 1952 оны хэмжээнээс 5 дахин их байна.


129 1953 онд 1952 оны хэмжээнээс ширэм 14%, ган 23%, цахилгаан 27%, нефть 42%-иар нэмэгдэнэ. Одоо металл, нүүрс, нефтийн баялгийг нээн олох хайгуул шинжилгээний ажлыг өргөн явуулж байна. Фусиний нүүрсний уурхай, Аньшаний металлын комбинат, Тайюаний хүнд машин барилгын үйлдвэр зэрэг олон том үйлдвэр байгуулж байна. Эдгээрт Зөвлөлтийн техник, туршлагыг их хэрэглэж байна. Хятад улс, социализм байгуулах эдийн засгийн ба хүнд аж үйлдвэрийн хөгжлийг хангахын тулд юуны өмнө машин барилгын үйлдвэрийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байна. Одоо шинэ Хятадад автомашины завод, цахилгааны техник ба нарийн багаж хэрэгслийн завод, суурь машин, усны онгоц, уурын тэрэг, вагон, нэхмэл, хөдөө аж ахуйн машинуудыг хийх шинэ машин барилгын том үйлдвэр 10 гаруйг байгуулж байна. Баруун хойт Хятадад хувьсгалын ялалтын 4 жилийн ойгоор ажилд оруулахаар том цахилгаан станц байгуулж байна. Баруун хойт Хятадад хөгжиж байгаа ган ба машин барилгын үйлдвэрийн хэрэгцээг хангах том цахилгаан станц байгуулагдаж байна. Төв Хятадын үйлдвэрийн том хотуудыг хангах тэргүүний Ардын Төв Засгийн газар нь анхаарал тавьсны үрээр үйлдвэрийн ажилчдын аж амьдрал эрс сайжирчээ. Энэ 4 жилийн дотор Хятадын ажилчдын цалин хөлс хоёр дахин нэмэгдсэний дээр, тэдний соёл аж ахуйн байдал ихээхэн сайжирч байна. Хятадын ажилчин ангийн өсөлт, түүний соёл ахуйн сайжралт нь хүнд, аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэх нэг чухал нөхцөл болж байна. Боолчлолоос чөлөөлөгдсөн Хятадын олон сая хүний бүтээлч авьяас нь үйлдвэр, аж ахуй дээр өрнөж байна. Үйлдвэрүүдийн сэргээн босголт ба хөгжилтийн үр дүнд их бүтээлч, хөдөлмөрийн баатар, шинийг санаачлагч нар олноор төрж байна. Хятадад үйлдвэр, техник дээд, дунд, тусгай мэргэжлийн сургуулийг олноор байгуулжээ. 1952 онд 90 мянган сурагч техникийн дээд, дунд сургуульд суралцаж байв. Ойрын 5 жил техникийн сургуулиудын программ ба хичээлийн ажилд Зөвлөлтийн туршлагыг хэрэглэж байна. Хятадын Коммунист нам, Ардын Засгийн газар нь арвилан хэмнэх, хөрөнгө хуримтлуулахад ажилчин ангийг уриалан чиглүүлж байна. Тэдний хуримталсан хөрөнгө нь хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх явдалд сайн нөлөө үзүүлж байна. Жишээ нь: 1952 онд хоёрхон районд 22 триллион юаний ашгийг төлөвлөгөөнөөс гадуур хуримтлуулжээ. Тэр хөрөнгөөр төмөр зам байгуулах юм гэж бодвол 25 мянган километр газар төмөр зам байгуулахад хүрэлцэх юм. Хүнд аж үйлдвэржүүлэхэд байгалийн баялаг рессурс арвин их байна. Одоогоор мэдэгдэж байгаа Хятадын чулуун нүүрс, дэлхийн нүүрсний 7,1%-ийг эзэлж бий. Бас төмрийн хүдэр, нефть, өнгөт металлын их баялагтай юм. Хятадад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх талын боломж дүүрэн байна. Хятадын их ард түмэн, коммунист нам, жолоодогч Мао Цзе-дунгийн удирдлагын дор Зөвлөлт улсын тусламжтайгаар эх орноо богино хугацаанд хүнд аж үйлдвэржүүлэн социализмд дэвшин орох үйлстээ улам их амжилт олно гэдгийг дэлхийн бүх шудрага хүмүүсийн хамт Монголын ард түмэн бат итгэж байна.


130 Ж. Дамдинсүрэн Үнэн сонин. 1953.9.30. Лхагва №229 (5519). 2-р нүүрт Хятадын ард түмний дэлхий дахинаа түүхт ялалт ба Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал нь Монгол ба Хятадын ард түмний хоорондын харилцаанд шинэ үеийг нээсэн бөгөөд энэ нь улс түмний Ленинч-Сталинч Найрамдлын их зарчим дээр үндэслэсэн манай ард түмний хоорондын жинхэнэ ах дүүгийн үнэн зүрхний найрамдлын үе юм. Ю.Цэдэнбал Үнэн сонин. 1953.10.1. Пүрэв №230 (5520). 1-р нүүрт Хятадын ард түмний их ялалт Өнөөдөр 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 4 жилийн ой боллоо. Манай найрамдалт, тэмцэн байгуулагч ард түмэн – их Хятадын олон сая ард түмэн, ардын ардчилсан улсын байгуулалтын бүх фронтод шинэ амжилт гаргаад, хамгийн баясгалант баяраа хийж байна. Ардын засгийн жилүүдэд Хятад орны аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бүрэн сэргээн босгосноор барахгүй, үүний урьд байсан хэмжээнээсээ үлэмж давуулжээ. Социалист шинж чанар бүхий эдийн засгийн улс нийтийн секторын хүчин чадал, хувийн жин нь маш их өсчээ. Аж үйлдвэр ба бөөнөөр худалдах худалдаанд улсын сектор, удирдах зонхилох суурийг эзэлж байна. Хэрэв 1949 оны аж үйлдвэрийн үйлдвэрлэлд улсын секторын хувь 43,8 хувь байсан бол одоо барагцаалбал 60 хувьд хүрчээ. Хятад улсын үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн хүчин чадал үлэмж өсөж бүтээгдэхүүний гаргалт нь олон дахин нэмэгджээ. Аж үйлдвэрийн таван яамны хэмжээгээр энэ оны хагас жилийн төлөвлөгөөг 101,3 хувиар биелүүлсэн байна. 1953 онд бүх аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн нь 1952 оныхоос барагцаалбал 23 хувиар, улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 32 хувиар нэмэгджээ. Хятад улсад аж үйлдвэрийн барилга улам өргөжсөөр байна. Металлурги, машины үйлдвэрийн зэрэг салаа мөчрийн үйлдвэрийн газар шинээр байгуулагдаж байна. Одоо эх орноо аж үйлдвэржүүлэх зорилт Хятадын ард түмний өмнө зогсож байна. Их Хятад улс эдийн засгийг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх ажилд орлоо. Энэ жил Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөдөлмөрчид, улсынхаа анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх ажилд орлоо. Хятадын ард түмэн, хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар асар их амжилт оллоо. Өнгөрсөн 4 жилийн дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ хуучин Хятад улсын үеийнхээс үлэмж их давжээ. Ялангуяа тус орон даяар газрын хувьсгалт өөрчлөлтийг үндсэнд нь биелүүлсэн явдал агуу их ач холбогдолтой байна. Феодализмын суурь бүрэн устжээ. Тариалангийн газар, тариачдын гарт бараг бүрэн шилжжээ. 1952 онд Хятад улсад 163750000 тонн үр тариа хурааж авсан нь 1949 оныхоос юм уу, урьд авч байсан хамгийн дээд зэргийн


131 хэмжээнээс их давжээ. Тариалангийн талбайг усжуулах талаар их ажил хийж тариачны олон аж ахуйг усны үерийн аюулаас ангижруулахын хамт тарианы арвин их ургацыг хангаж байна. Хөдөө аж ахуйд хөдөлмөрийн талаар хамтран туслалцах, хоршоолох хөдөлгөөн хэлбэрэлтгүй өрнөж байна. Хятадын ард түмний сайн сайхан байдал нь жил ирэх тутам сайжирч соёлыг нь хэмжээ дээшилж байна. Боловсролын ажлын шинэ систем нь сүүлийн үес Хятад оронд болсон их өөрчлөлттэй бүрэн тохирч зохиогдож байна. Ардын эрүүлийг хамгаалах, соёл гэгээрлийн газруудыг өргөтгөх талаар ардын засаг нь их ажил хийж байна. Хятадын бүх үндэстний ард түмний улс төрийн ухамсар өдөр тутам өсөж, тэгш байдал, хамтын ажиллагаа, найрамдал нягтралд үндэслэсэн үндэстний хоорондын ах дүүгийн харилцаа нь улам бэхжиж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс бол тус орны бүх үндэстнийг нэгтгэсэн найрамдалт их гэр бүл мөн. Одоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ардын төлөөлөгчдийн хурлын сонгууль болж байна. Дараа нь ардын төлөөлөгчдийн бүх Хятадын хурал хийж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийг батална. Энэ бол тус орны улсын ба олон нийтийн амьдралыг улам ардчилж байгааг үзүүлж байна. Хятадын ард түмэн нь Зөвлөлтийн шинжлэх ухаан, техникийн ололт, Зөвлөлтийн үйлдвэрлэлийн шинэ санаачилгатны туршлагыг өөрийн байгуулалтын бүх салаанд өргөн хэрэглэж байна. Их Зөвлөлт Холбоот Улс, Хятадын ард түмний бүтээн байгуулах хөдөлмөрт нь их тусламж дэмжлэг үзүүлж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад удаан хугацааны зээллэгийг хамгийн хөнгөлттэйгөөр олгох, Хятад улсад эдийн засаг, техникийн тусламжийг үзүүлэхийг саяхан Зөвлөлт Холбоот Улсын засгийн газар зөвшөөрөн тогтсон явдал бол Зөвлөлт Холбоот Улс ба Хятад улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, найрамдлын холбоо бэхжиж байгаагийн яруу тод илэрхийлэл мөн. Зөвлөлт Холбоот Улсын энэ чин сэтгэлийн тусламж бол Хятад улсыг үйлдвэржүүлэх ба Хятад улсын социализмд шилжин ороход чухал ач холбогдолтой юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их амжилт бол Алс Дорнодын ба дэлхий дахины энх тайвныг бэхжүүлэх үйлсэд шинэ их хувь нэмэр мөн. Хятадын ардын сайн дурынхан, Солонгосын баатар ард түмэнтэй мөр зэрэгцэн тулалдаж, Америкийн империалистууд ба урвагч Ли Сын-маны бүлгийг ялсан билээ. Нэгдсэн үндэстний байгууллага, түүний дотор Аюулгүйн зөвлөлд Хятадын хагас миллиард ард түмний төлөөлөх эрхийг зүй бусаар хасаж байгаа нь америкийн бодлогын сул дорой, сууригүйг үзүүлж байна. 1953 оны 9 дүгээр сарын 19-нд Кремльд болсон дайллага дээр нөхөр Маленков хэлэхдээ, “Одоо Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Ази ба номхон далайн савд бататгагч хүчин зүйл болж байна... Одоо үед улс түмний хооронд энх тайван байдал тогтоох тухай чухал асуудлыг их Хятадын оролцоогүйгээр шийдвэрлэж болох мэтээр үзэж хүний эрүүл ухаан ба түүхийн гарцаагүй шаардлагыг хөсөрдүүлж байгаа бодлогыг хуучин дансанд хийх цаг болсон биш үү” гэсэн билээ.


132 Манай орны ажилчин, малчин, сэхээтэн нар, бүх дэвшилт хүн төрөлхтний хамтаар их Хятадын ах дүү ард түмэнд баяр хүргэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг цаашид бэхжүүлэхийн төлөө, энх тайван, ардчилал, социализмын төлөө тэмцэлд шинэ гайхамшигт сайхан амжилт олохыг Хятадын ард түмэнд ерөөж байна. Үнэн сонин. 1953.10.1. Пүрэв №230 (5520). 1-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын дарга МАО ЦЗЕ-ДУНД Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 4 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдээс эрхэм нөхөр Мао Цзе-Дун Танд ба Танаар уламжлан Хятадын олон сая ард түмэнд халуун баярыг хүргэж, ардын ардчилсан хүчирхэг Хятад Улсын хөгжилтөд хамгийн сайн сайхныг хүсье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчид Улаанбаатар хот. 1953 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1953.10.1. Пүрэв №230 (5520). 1-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий Сайд ЧЖОУ ЭНЬ-ЛАЙД Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 4 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын өмнөөс болон хувиасаа нөхөр Ерөнхий сайд Танд ба Танаар дамжуулан Хятадын их ард түмэн болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газарт чин зүрхний халуун баярыг хүргэж хамгийн сайн сайхныг хүсье. Хятадын коммунист намын мэргэн удирдлагын дор ардын ардчилсан байгууллыг бэхжүүлж, шинэ Хятад улсын эдийн засаг, соёлыг түргэнээр байгуулах хэрэгт Хятадын ард түмний олсон гайхамшигт амжилтуудыг Хятадын их ард түмэнд гүн хүндэтгэл, ах дүүгийн найрамдлын сэтгэлтэй байдаг Монголын ард түмэн үнэхээрийн баяртайгаар ширтэн харж байна. Нөхөр ерөнхий сайд Танд болон ах дүү Хятадын бүх ард түмэнд агуу их Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг улам хөгжүүлэн цэцэглүүлж, Алс Дорно дахин ба бүх дэлхий дахины энх тайвныг хамгаалах хэрэгт шинэ шинэ амжилт гаргахыг ерөөсөн Монголын ард түмний чин сэтгэлийн ерөөлийг хүлээн авна уу. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий Сайд Ю.Цэдэнбал Улаанбаатар хот. 1953 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1953.10.1. Пүрэв №230 (5520). 1-р нүүрт


133 Хятадын ард түмний түүхт ялалт Хятад ард түмэн, хувьсгалт тэмцлээр байлдан олсон эрх чөлөөт ардчилсан улсаа тунхагласны дөрвөн жилийн ойг энх тайвны бүтээн байгуулах хөдөлмөрийн их өрнөлтөөр угтав. Манай ард түмэн, дэлхийн бүх шударга хүмүүс, эрх чөлөө тусгаар тогтнолоо байлдан олж ардын ардчиллын замаар өөрийн улсыг цуцалтгүй хөгжүүлэн дэлхий дахины энх тайвна үйл хэргийн төлөө идэвхтэй тэмцэж байгаа ах дүү Хятадын ард түмний ялалт амжилтад талархаж байна. 1949 оны 10 дугаар сарын 1-нд их ардын засгийн тунхагласан Хятадын ард түмний их ялалт бол Октябрийн социалист хувьсгалаас хойш дэлхийн бүх имперлиаст системд дахин шинэ цохилт өгсөн дэлхий дахины ач холбогдолтой юм. Энэ нь дарлагдсан олон үндэстнүүд эрх чөлөөний төлөө имперлиазмын эсрэг тэмцэхээс өөр зам үгүй гэсэн Ленин Сталины заалтыг хэрэгдээр нь биелүүлсэн байна. Ийм учраас Хятадын хувьсгалын нөлөөний дор ялангуяа Ази дахь хараат ба колонийн орны ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн шинэ өндөр шатанд гарсан юм. Хятадын ард түмэн энэ их ялалтын хүнд бэрх замыг туулаж, гадаад дотоодын элдэв дайснуудын эсрэг хийсэн олон зуун жилийн ангийн эвлэршгүй тэмцлээр байлдан олж авсан байна. Хятадын коммунист нам, хятадын хувьсгалч нар Ленин Сталины сургаал, оросын коммунистуудын үйл ажиллагаандаа бүрэн удирдлага болгосон байна. Хятадын коммунист нам цаг, үеийн нөхцөлүүдийг зөв ашиглан, хувьсгалт тэмцлийн старатек тактикийг зөв төлөвлөн хэрэглэж хувьсгалыг удирдсан учраас, дайсны олон удаагийн эсэргүүцэл хүч, урвалт хийгээд хүнд үеийг даван туулж ялалтыг хийсэн юм. Чөлөөлөгдөхийн өмнө Гоминданы урвагч харгис дэглэмийн уршиг, удаан жилийн дайна хөлд Хятадын эдийн засаг, үйлдвэрлэх хүчин бүрэн унасан байв. Ардын аж ахуйн аж үйлдвэрийн эхлэх суурь дөнгөж 10% болж байсан ба 1947 оныг 1936 оны байдалтай зэрэгцүүлэхэд нүүрс гаралт 2 хагас дахин, ширэм гаралт 35 дахин, төмрийн хүдэр гаралт 165 дахин буурсан байв. Дайнаас учирсан хохирлын улмаас олон тооны үйлдвэр хаагдаж байв. Хятадын ажилчин олны амьдрал туйлын ядуу зүдүү байсан учир ажилгүйчүүдийн тоо олон сая хүрч байв. Ажилчны нэг өдрийн ажлын цаг 16-18,20 хүрч, өдөрт ямар ч амралтгүй ажилладаг байснаас гадна, үйлдвэр дээр хөдөлмөрийн хамгаалалт байдаггүйгээс олон хүн осолдож, үхэж сүйддэг байжээ. Гоминданы үед 30 сая хүн тээврийн газар онгоц чирэх завь сэлэх, хүн зөөх тэргэнд хөллөгдөх зэрэг хүнд хөдөлмөрөөр амьдарч өдөр хоногийг өнгөрүүлж байв. Хөдөө тосгонд феодалын ёс дэглэм ноёрхож байсан учир бүх тарилдаг газрын 80 гаруй бүх аж ахуйтны дөнгөж 10% нь байсан хэдхэн газрын эзэн нутарганчуудын гарт байсан байв. Гэтэл тариачны 70% нь ядуу зарцын байдалтай байсан ба 60 сая орчим тариачин огт газаргүй байлаа. Үүнээс гадна газаргүй байсан бөгөөд зарц, ядуу тариачдад зүйл бүрийн татварыг хэмжээ хязгааргүй оногдуулж байв. Гоминданы үед тариачдын нуруу дээр 60 гаруй төрлийн татварыг үүрүүлэж байжээ.


134 Ард түмэн засгийн эрхийг гартаа авч ардын ардчилсан төр мандсанаас хойш улс орны эдийн засгийн хоцрогдлыг арилгаж хөдөлмөрчдийн ядуу зүдүү амьдралыг өөрчлөн, энх тайвны бүтээн байгуулалтад асар их амжилт олов. Эрх чөлөөт тусгаар тогтносон замаар хөгжсөн энэ дөрвөн жилийн дотор Хятадын ард түмний амьдралд болсон түүхт өөрчлөлтүүд бол ардын ардчилсан байгууллагын давуу бөгөөд хүчтэй чадалтай бүх талаар харуулав. Хятад тогтсон шинэ засгийн шинж чанар бол засаг нь ажилчин анги, тариачин жижиг хөрөгөтөн, үндэсний хөрөгөтөн, ажилчин тариачны холбоон дээр үндэслэсэн, ажилчин ангиар удирдуулсан, ард түмний бусад ардчилсан нам, хэсгүүдийг нэгдсэн фронтын хэлбэртэй байдалд оршино. Ардчилсан засгийн улс төрийн удирдлагыг Хятадын коммунист нам удирдан чиглүүлж байна. Б.Н.Х.А.Улсын улс төрийн үндэс бол бүх ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн хурал юм. Улсын засгийн байгууллагууд нь бүх нийтийн сонгуулиар байгуулагдан ардчилсан төвлөн удирдах зарчим дээр зохион байгуулагсан байна. Хууль тогтоох засгийн дээд байгууллага нь бүх Хятадын ардын хурал бөгөөд гүйцэтгэх дээд байгууллага нь ардын төв засгийн газар юм. Хятадын бол олон үндэстний улс юм. Хятад оронд хятад, монгол , дунгань, уйгур, казак, киргиз, төвөд, манж зэрэг олон үндэстэн ба бусад олон янзын үндэстний цөөнхүүд оршин суудаг байна. Хятадын коммунист нам үндэстний асуудлыг жинжэнэ марксист-ленинист интернационализмын үүднээс зөв шийдвэрлэж, олон үндэстнийг улс төрийн адил тэгш эрхээр хангасан байна. Бага үндэстэний ард түмэн өөрийн хэл дээр байгуулагдсан сургууль, нутгийн өөртөө захирах эрхтэй засаг захиргааны байгууллагатай болсон байна. Хятадын коммунист нам, ардын ардчилсан засгийн бэхжүүлэх явдалд их анхаарал тавьж байна. Энэ 1953 онд Хятад орон нутгийн засаг захиргааны байгууллагын сонгуулийн кампани явагдаж байна. Энэ нь цаашид бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуулийг батлах юм. 1953 оны 2 дугаар сард Хятадын ардын Төв засгийн газрын зөвлөлийн хуралдаанаас баталж гаргасан бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал ба орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурлуудын сонгуулийг явуулах дүрэм бол хятадад сонгуулийн өргөн их ардчилсан систем тогтсоныг харуулж байна. Мөлжигч ангийн улс төрийн ноёрхолыг унагааж, улсын эдийн засгийн командлах гол салбар том үйлдвэр, уурхай төмөр зам, банк, тээвэр, харилцаа холбоог улсын мэдэлд авснаар улсын буюу социалист сектор нь нийт аж үйлдвэрт ноёрхох суурь эзэлдэг болжээ. Аж үйлдвэр дэх социалист секторын ноёрхох суурь дээр түшиглэн улс ардын аж ахуйг хөгжүүлэх талаар чухал арга хэмжээ авсны дүнд, үйлдвэрүүд сэргээн босгогдож хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийн гаргах бүтээгдэхүүний хэмжээ 1950-51 онд дайны өмнөх хэмжээнд хүрч чадаад улмаар давж гаргасан байна. Одоо Хятад ард улсын хүнд ба хөнгөн үйлдвэрийн нийт өсөлт, бүтээгдэхүүний хэмжээг хурдан явцтай өссөөр, социалист секторын эзлэх суурь улам нэмэгдэж байна. 1952 оны байдлаар улсын үйлдвэрт улсын үйлдвэрийн газруудын үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг эзэлж байжээ.


135 Хүнд аж үйлдвэрийн зарим гол салбарын бүтээгдэхүүний өсөлтийг үзвэл 1952 онд ширэм таргалалт 1949 оныхоос 7,5 дахин, болд гаргалт 9,4 дахин, цахилгаан боловсруулалт 1,8 дахин нүүрс гаргалт 2 дахин өссөн байна. Хятадын эдийн засгийн амьдралд болсон өөр нэг том өөрчлөлт бол 1952 онд бүх орон даяар газрын реформыг хийж дуусгасан явдал юм. Реформ хийж газрын эздийн газрыг тариачдад олгож, хөдөө тосгон дахь тариачдын үргэлждийн гуйланч байдлыг үндсээр нь устгах явдал бол Хятадын хувьсгалын хамгийн гол зорилго байсан юм. Тариачдын хувийнхаа аж ахуйг цаашид хөгжүүлж амьдралаа дээшлүүлэхэд нь зориулж хөдөө аж ахуйн багаж зэвсэг, болдогоор хангах, хамтран хөдөлмөрлөсний үндсэн дээр нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд нь тусалсан арга хэмжээнүүдийг коммунист нам, ардын засгийн газраас удаа дараалан авсан байна. Үүний дүнд Хятадын тариачид чинээлэг амьдрах болсон байна. Хятад оронд 1952 онд 163750000 тонн үр тариа, 1290000 тонн хөвөн хураан авчээ. Одоо хятадын тариачдын дотор аж ахуйн хувийн маягаас, социалист хэлбэрт шилжих ирээдүйн төлөвтэй, янз бүрийн нөхөрлөл, хоршоонд сайн дурын үндсэн дээр нэгдэх хөдөлгөөн өрнөж байна. Энэ бүх нөхөрлөл ба хоршоонд эрт чөлөөлөгдсөн районы тариачдын 65-аас дээш хувь нь сүүлд чөлөөлөгдсөн районы тариачдын 25 хувь нь нэгджээ. Хамтын аж ахуйн давуу чанарыг тариачдад үлгэрлэж ойлгуулах зорилгоор улсын зохион байгуулсан туршлагын чанартай 10 хамтрал, 2000 сангийн аж ахуй, газар тариалангийн туршлагын станцууд ажиллаж байна. Хятадын хөдөө аж ахуйд хамтын аж ахуйн хэлбэр ингэж нэвтэрч, өргөжиж байгаа нь тариачдын цаашид аж ахуйгаа өрнүүлэх зохион байгуулалттай хамтын хөдөлмөрт сурч дадах, улс орны эдийн засгийг социалист ёсоор өөрчлөн байгуулахад ихээхэн дөхөм үзүүлж байна. Хятад орны хөдөө аж ахуйд газар тариаланг усжуулах, моджуулах их ажил хийж байна. Хятадад ард түмний соёл боловсролыг дээшлүүлэх талаар үндсэн өөрчлөлт хийсэн юм. Хүн амын 90% нь бичиг мэддэггүй байсан явдлыг юуны өмнө карилгахын тулд ардын засгийн газраас, олон бага, дунд сургууль, бичиг үсэгт сурагчдын дугуйлангуудыг байгуулсан байна. Хятадын бага сургуулиудад одоо 50 гаруй сая, дээд сургуулиудад 220 орчим мянган хүн суралцаж байгаа бөгөөд үйлдвэрийн дэргэдэх, хөдөө тосгон дахь курс дугуйланд олон сая ажилчин тариачин суралцаж байна. Эдийн засаг, соёлын үргэлж өсч байгаа нь ард түмний материаллаг байдлыг цаашдын өсөлтөд хүргэж байна. Үйлдвэрийн мэргэжилтэй боловсон хүчин ажилчин, ажилтан жил тутам олширч, тэдний амьдрал, соёлын хэрэгцээг хангахад байнгын арга хэмжээ авч байна. Коммунист нам, ардын засгийн газар хөдөлмөрийн хэрэгцээг хангахын тул улс ардын аж ахуйг цаашид цуцалтгүй өсгөх зорилго тавьж байгаа нь 1953 оны улсын төсвөөс тодорхой байна. Ардын аж ахуй, нийгэм, соёлын арга хэмжээнд бүх төсвийн зарлагын 60 шахам хувийг зарцуулахаар төлөвлөсөн нь 1952 оныхоос 41,68 хувиар өсчээ. Сэргээн байгуулах ажил ба газрын реформыг амжилттай шийдвэрлэсэн явдал, соёл, боловсро, үйлдвэрүүд дээр олсон их өрнөлт, хөдөлмөрчдийн материаллаг байдлын өсөлт энэ бүхэн нь улс орны эдийн засгийг цаашид 5 жилийн төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх боломжийг олгожээ. Хятадын одоогийн ардчилсан засгийн хэлбэр, эдийн засгийн суурь,


136 үйлдвэрлэлийн харьцааны шинж байдал нь социализмд хүрэх шилжилтийн үе дээр байгаа юм. Хятадын анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний үндсэн зорилт нь улс орныг аж үйлдвэржүүлэхийн үндэс болсон хүнд үйлдвэр байгуулах, ардын аж ахуй дахь социалист секторын эзлэх хувийн жинг зогсолтгүй өсгөхөд орших юм. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, гар үйлдвэрлэлийг аажмаар хоршоолуулах, ард түмний эд материалын ба соёлын хэмжээг дээшлүүлэх зорилт тавьсан байна. Б.Н.Хятад Ард Улсын цаашид хөгжилтөд Зөвлөлт Холбоот Улсын тусламж чухал ач тус үзүүлж байгаа юм. 1950 оны 2 дугаар сарын 14-нд байгуулсан хэлэлцээрийн ёсоор хоёр улс, эдийн засгийн талаар хамтран ажиллах болсон ба Зөвлөлт улсаас Хятадад 300 сая долларын зээллэгийг ихээхэн хөнгөлттэй өгсөн явдал бол Хятадын ардын аж ахуйг сэргээн хөгжүүлэхэд асар их хувь нэмэр болсон байна. Тэр үеэс эхлэн Зөвлөлт-Хятад хоёр улсын хооронд худалдаа, хамтын ажиллагаа зүйл бүрээр өсч өргөжсөөр байна. Зөвлөлт-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны энэ өрнөлт нь Хятадын эдийн засгийн биеэ даасан байдлыг цаашид бэхжүүлж, анхдугаар таван жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэх ба Хятадын аж үйлдвэржүүлэлтийн шинэ зорилгыг биелүүлэхэд асар их дөхөм үзүүлэж байгаагаас гадна, хятадын эдийн засгийн талаар хавчиж хаах гэсэн империарлистуудын оролдлогод хатуу цохилт болж байгаа юм. Хятадын ард түмний шинэ ялалтад зоригжуулан жолоодогч хүч бол, түүний их коммунист нам, мөн. Хятадын коммунист нам, марксизм-леннинизмийг үйл тэмцэлдээ удирдлага болгодог бөгөөд өөрийн баатарлаг тэмцлийн баялаг туршлага дээр хатуужин бэхжиж, хятадын ард түмний тэмцлийг ялалтанд жолоодож иржээ. Хятадын коммунист нам, хувьсгал ялсны дараа өөрийн оронд эдийн засгийн шинэ харьцаа, шинэ байгууллгыг тогтоох, улс ардын аж ахуйг сэргээн босгох явдалыг амжилттай шийдвэрлэхэд хөдөлмөрчдийн хүчийг дайчлах зохион байгуулсан байна. Коммунист нам нь, ажилчин тариачны холбоон дээр үндэслэсэн ардын нэгдмэл фронтыг улам бэхжүүлэхт замаар ангийн дайсны эсэргүүцлийн тухай бүр няцаан дарж, олон түмнээр өөрийгөө улам нягт хүрээлүүлсээр байна. Хятадын их коммунист намын нэр хүнд, удирдан чиглүүлэх роль улам өндөр болжээ. Одоо явагдаж байгаа намын эгнээний цэвэрлэлт бол намыг цаашид бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байна. Хятадын ард түмэн, алдарт коммунист нам, нөхөр Мао Цзе дунгийн удирдлагын дор өөрийн оронд социализм байгуулах хэргийг зориг итгэлтэй шийдвэрлэж, дэлхий дахины ардчилал, энх тайвны төлөө тэмцлийг тууштай явуулаж байна. Америкийн түрэмгийлэгчид ба урвагч Ли Сын Маны эсрэг явууулсан Солонгосын ард түмнийг чөлөөлөх дайнд Хятадын сайн дурынхны тусалсан тусламж нь дайны ялалтанд чухал ач холбогдолтой болсон байна. Асар их газар нутаг, олон зуун хүн амтай дэлхий дахины улс түмний, бат энх тайвны үйл хэрэгт оруулж байгаа их хувь нэмрээрээ ч гэсэн Хятад улс зүйн ёсоор Нэгдсэн Үндэстний Байгууллагад багтах ёстой юм. Гэтэл НҮБ дахь америк захирагчдын командыг биелүүлэгч “ санал хураагч машины” уршгаар НҮБ дахь Б.Н.Х.Ард Улсын эзлэх байр


137 суурийг аль эрт бут цохигдсон тэнүүлчин Чан Кай Шийн бүлэг этгэвдэх одоо хүртэл эзлүүлсээр байна. Гэвч тэд Б.Н.Х.Ард улсыг дэлхийг улс түмний хоорондын шийдвэрлэх асуудлуудын гадна зогсоож чадахгүй юм. Хятадын засгийн газрын бодлого, хятадын ард түмний санал эрмэлзэл нь улс түмний хоорондын маргаантай асуудлуудыг хэлэлцэ эний журмаар нэг тийш болгох гэсэн дэлхийн шударга хүмүүсийн хүсэл шаардлага, ардчилсан лагерийн энх тайвны бодлогын одоо үеийн энд гол шугамтай бүрэн нийлэлцэж, тэдний дэмжлэг талархалыг хүлээсээр байна. Хятадын ард түмэн шинэ байгуулалтын их амжилт дээрээ түшиглэж, коммунист нам, жолоодогч Мао Цзе-дунгийн удирдлагын дор өөрийн оронд социализм байгуулах их хэргийг амжилттай шийдвэрлэж чадна гэдэгт Монголын ард түмэн бат итгэж байна. А.Бямбаноров Үнэн сонин. 1953.10.1. Пүрэв №230 (5520). 2-р нүүрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яаманд дайллага болсон нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Элчин сайдыг түр хамаарсан Чень-Ин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсны 4 жилийн ойг тохиолдуулан энэ 10 дугаар сарын 1-нд дайллага хийв. Энэ дайллага дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайдын орлогч нөхөр Б.Ширэндэв, М.А.Х.Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нөхөр Д.Дамба, Н.Лхамсүрэн, Ц.Дүгэрсүрэн, Ерөнхий сайдын орлогч нөхөр С.Лувсан, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч нөхөр Д.Цэдэв, Улсын прокурор нөхөр Жамбалдорж, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайд Жаргалсайхан, Улсын төлөвлөгөөний комиссын дарга нөхөр Цэнд, Б.Н.М.А.Улсын сайдууд: нөхөр Балжинням, Бавуудорж, Батаа, Жанчив, Баатар, Дугар, Дамдинжав, Гадаад Явдлын Яамны орлогч сайд нөхөр Ядамжав, Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга нөхөр Багаа, Зөвлөлт Холбоот Улстай Соёлоор Харилцах Монголын Нийгэмлэгийн Төв Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Дүгэрсүрэн, Монгол ардын хувьсгалт армийн генералууд, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтан нар олон нийтийн ба хэвлэлийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтэн нар байв. Мөн дайллага дээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Ен Дин, Зөвлөлийн засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Элчин сайлыг түр хамаарсан нөхөр А.М.Попов нар ба дээр дурдсан элчин сайдын яамдын гишүүд байлцав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдыг түр хамаарсан Чень – Ин үг хэлэхдээ өнгөрсөн 4 жилийн дотор Хятадын коммунист нам ба дарга Мао Цзе-дуний удирдлага, Зөвлөлт Холбоот Улс ба ардын ардчилсан орнуудын тусламжаар Хятадын ард түмний олсон их амжилтыг товч дурдав.


138 Манай хоёр улсын найрамдлын тухай Чень-Ин хэлэхдээ, Хятад-Монголын ард түмний найрамдал түүхийн гүнзгий уг сурвалжтай бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласнаас хойш шинэ үндсэн дээр хөгжиж байна. Ялангуяа өнгөрсөн жил Бээжинд манай хоёр улсын Ерөнхий сайд нарын байгуулсан Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улсын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр бол манай орнуудын хоорондох эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг маш их дөхөмжүүлж, манай хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг хүчтэй болгосон юм. Манай найрамдал, манай эдийн засаг ба соёлын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өсөн хөгжиж байна. Энэ нь манай хоёр улсын бүтээн байгуулах хэрэгт тохиромжтой нөхцөл бололцоог олгож байгаагаар барахгүй, империалистын эсрэг Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа энх тайван, ардчиллын лагерийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна гэв. Нөхөр Ширэндэв үг хэлэхдээ, Хятадын хувьсгалын ялалт нь олон улсын империализмд хүчтэй цохилт өхийн хамт аугаа их Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа энх тайван, ардчилал, социализмын лагерийг улам хүчтэй болгосон юм. Их Хятадын ард түмэн нь Зөвлөлт Холбоот Улсын ба ардын ардчилсан орнуудын ард түмэнтэй нягт холбоо, найрамдалтай явж Хятадын Коммунист нам ба их жолоодогч нөхөр Мао Цзе-дуний шалгарсан удирдлагаар ардын ардчилсан улсаа итгэл төгс байгуулж байна гэв. Нөхөр Ширэндэв онцлон тэмдэглэхдээ, өнөөдөр социалист бүх лагерийнхан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 4 жилийн ойг их Хятадын ард түмний хамтаар баясгалантай тэмдэглэж байна. Их Хятадын ард түмэнтэй эв найрамдал, нягт холбоогоо улам бүр бэхжүүлж байгаа манай улсын ард түмэн, ах дүү Хятадын ард түмэнд ба энх тайвны бүтээн байгуулах хөдөлмөрт тэдний олж байгаа гарамгай амжилтад баярлаж байгаагаа илэрхийлж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласан энэ өдөр манай ард түмэн, ардын ардчилсан орны ард түмний хамтаар манай их хөрш найрамдалт Хятадын ард түмэнд шинэ амжилт олохыг чин сэтгэлээсээ ерөөж байна гэв. Дайллага элэгсэг дотно байдалтай болов. Үнэн сонин. 1953.10.2. Баасан №231 (5521). 1-р нүүрт Шинэ Хятадын хөдөө аж ахуй Хятадын ард түмний түүхт ялалт нь дорно дахиныг хувьсгалжуулж, империализмд эрх чөлөөний тэмцлийн өрнөлтөд амьд жишээ болон зоригжуулж байна. Хятадад хувьсгал ялахаас өмнө феодалын ба гадаадын империалист нарын ноёрхлын уршигаар Хятадын хөдөө аж ахуй нь доройтож, олон сая хүмүүс өлбөрч байв. Хувьсгалын өмнөх Хятад оронд газар тариалангийн ажилд хүрз, зээтүү зэрэг бүдүүлэг багаж зэвсэг хэрэглэдэг байлаа. Тариалангийн бүх талбай 1934 онд бүх нутаг дэвсгэрийн дөнгөж долоон хувийг эзэлж байжээ. Хятадын цагаан будаа зэрэг ихэнх тариалан нь услалтыг шаарддаг боловч хувьсгалын өмнө тариаланг услах, үерээс хамгаалах ажлыг хийж чаддаггүй байснаас, газар тариалан хөгжих байтугай уналтын байдалд орсон байв.


139 Хятадад ардын хувьсгал ялж, империализмын үлдэгдлийг устгасан нь хөдөө аж ахуйг маш богино хугацаанд сэргээн хөгжүүлэх боолцоо өгөв. БНХАУ-ыг байгуулах үед нөхөр Мао Цзе-дун гурван жилийн дотор хөдөө аж ахуйг бүрэн сэргээн дээшлүүлэх зорилгыг тавьж ард түмнээ уриалсан юм. Коммунист намынхаа уриалгыг бүх тариачин халуунаар угтан авч хичээнгүй ажиллав. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодит замыг нээж, ажилчин тариачны холбоог бэхжүүлэн, ардын ардчилсан байгууллыг батжуулж, бүх орны амьдралд хувьсгалт өөрчлөлт хийхэд газрын реформ шийдвэрлэх рольтой байлаа. Хятадын коммунист нам, газрын реформыг 1946 оноос эхлэн, чөлөөлөгдсөн зарим нутагт хийж эхэлсэн бөгөөд ардын бүгд найрамдах улсыг тогтоосны дараа бүх орон даяар явуулж 1952 онд дуусгасан юм. Газрын реформоор газрын эзэн, сүм хийд, лам нарын эзэмшиж байсан газар ба үйлдвэрийн эзэд, худалдаачдын газар, түүнчлэн орон нутгийн нэг хүнд оногдох дунд хэмжээнээс хоёр дахинаас их газартай бөгөөд түүнийгээ бусдад түрээсэлдэг хүмүүсийн газрыг хурааж, тэр их газрыг газаргүй ба бага газартай тариачдад хувиарлан олгожээ. Мөлжимтгий этгээдийн газрыг хураахын хамт тэдний зүтгэх хүчний мал, багаж, үрийн илүүдэл, илүү орон байшинг нэг адил хураажээ. Газрын реформоор газаргүй ба бага газартай гурван зуу гаруй сая тариачинд урьд газрын эздйн эзэмшилд байшин дөчин долоон сая га газрыг олгосны дээр газрын түрээсний хөлсөнд газрын эздэд тариачдын жил бүр төлж байсан гуч гаруй сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төлбөрөөс чөлөөлжээ. Хятадын коммунист нам газрын реформыг явуулахдаа зарц, ядуучуудыг түшиглэн дунд тариачидтай холбоо байгуулж баян тариачдыг эсэргүүцэхгүйгээр үлдээх улс төрийн шугамыг баримталжээ. Газрын реформын ачаар тариачид газартай болж тэдний хөдөлмөрийн идэвхи ихээхэн дээшилж нам, засгаа улам нягт тойрон хүрээлэв. 1952 онд хүнсний ба техникийн олон зүйлийн таримлын нийт хураалт дайны өмнөх хэмжээг давсан байна. Үүнд: Нийт хүсний зүйлийн тариалангийн хураалт дайны өмнөхтэй жишихэд 116.9 хувь, түүхий хөвөн 152.3 хувиар өсчээ. 1952 онд 164 сая шахам тонн үр тариа, 1 сая 280 мянган тонн хөвөн хураан авчээ. Тамхины таримлын талаар дотоодын хэрэгцээг хангаад гадаадад гаргах болжээ. Газрын реформ хийж хөдөө аж ахуйгаа ингэж богино хугацаанд амжилттай хөгжүүлж байгаагийн улмаас тариачдын амьдрал эрс сайжирч, өөрийн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байгаа төдийгүй, өлсгөлөнд учирч байгаа Энэтхэг, Цейлоны ард түмэнд туслах бололцоотой болжээ. 1951 онд Энэтхэгийн өлсгөлөнд учирсан ард түмэнд 500 мянган тонн үр тариа тусалжээ. Тариачдын аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгт, Хятадын коммунист нам, Ардын засгийн газар бүх бололцоот тусламж үзүүлж байна. Тариачдын багаж зэвсэг, үр, бордоо худалдан авах, атар газрын тариалах явдалд нь улмаас ихээхэн эзэлдэг олгодог ба тариачдын бүтээгдэхүүнийг худалдан авах ажлыг зохиож байна. Өнгөрсөн жил улсаас 700 мянган тонн химийн бордоог тариачдад зээл олгосон нь ургацыг сайжруулахад их тусламж болжээ. Тариачдын хөдөлмөрийн өрнөлтийн үндсэн дээр хөдөө аж ахуйн өндөр бүтээмж гаргагч онцчүүд олширч, тэдний туршлагыг өргөнөөр


140 дэлгэрүүлэх, тариачдад Зөвлөлтийн агротехникийн арга ажиллагааг сургах ажлыг зохиож байна. Газрын рофермын ачаар тариачдад ихээхэн газартай болохын хамт тариачдын дотор харилцан туслалцах, хоршоо байгуулах хөдөлгөөн өрнөж эхлэв. Энэ хөдөлгөөнийг улс дэмжин хөгжүүлж байна. Хоршооны тухай Лениний шалгарсан бодлогын зөвийг Зөвлөлтийн хамтрагчдын түүх амьдрал дээр няцаагдагшгүй баталж өгсөн юм. Энэ шалгарсан бодлогыг Хятадын коммунист нам сонгон авчээ. Тариачдыг элдэв хэлбэрийн хөдөлмөрийн харилцан туслалцах хоршоо, үйдвэрлэлийн хоршоо байгуулахад сайн дурын зарчмаар оролцуулахыг хятадын улс төрйн зөлөлгөөний зөвлөлйн программд заасан юм. Тариачдын сайн дураар байгуулагдаж байгаа хөдөлмөрийн харилцан туслалцах бригад хоршоог коммунист нам ба Ардын засгийн газар дэмжин тусалж байгаа учир ихээхэн хөгжиж байна. 1949 оноос өмнө чөлөөлгдсөн нутгуудад хөдөлмөрийн харилцан туслалцах бригад, үйлдвэрлэлийн хороошоодод тариачдын 60 гаруй хувь нь нэгдсэн байна. 1952 онд улсын хэмжээгээр үйлдвэрлэлийн хоршоолол 4000 орчим болжээ. Эдгээрээс гадна баруун хойт, хойт, зүүн хойт мужуудад 10 хамтрал байгуулагджээ. Энэ бол Хятадын хөдөө аж ахуй дахь социалист секторын нэг хэлбэр юм. Одоо Б.Н.Х.А.У-д хамтрал, сангийн аж ахуйгаас гадна хөдөлмөрийн харилцан туслалцах гурван хэлбэр байна. Хөдөлмөрийн харилцан туслалцах цөөн тооны гишүүнтэй, улирлын байдалтай харилцан туслалцах түр зуурын хэсгүүд бий. Эдгээрийн гишүүд нь газраа хагалах, ургацаа хураах зэрэг ажлыг хамтран гүйцэтгэнэ. Хөдөлмөрийн харилцан туслалцах тогтмол бригад, олон тооны гишүүнтэй бөгөөд бүхэл жилийн турш хамтран ажиллахаас гадна дотроо хөдөлмөрийн зарим нэг хуваарьтай ажиллаж, гар урлалын туслах ажлыг эрхэлдэг байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоодод тариачид хувь нийлүүлж ордог бөгөөд орлогыг хуваахдаа хувь нийлүүлсэн газрын хэмжээ, хөдөлмөрлөсний хирээр хуваадаг байна. Хамтын хөдөлмөрийн давуутайг ухамсарлан тариачид сайн дураараа хоршоо байгуулдаг байна. Эдгээр хоршоо нь социалист хөдөө аж ахуйн хэлбэр-хамтралын аж ахуйд шилжин орохын шат юм. Үйлдвэрлэлийн оршоод хувийн тархай аж ахуйгаас давуу бүтээмжтэйгээ ажил дээр үзүүлж байна. Гирин,Суцзян зэрэг мужуудад харилцан туслалцсан тариачид 1 га гараас 22-35 центнер улаан буудай хураан авч байхад хувийн аж ахуйдаа хуучин аргаар тариачид бидний баримтлал нэг га газраас долоон центнер буудай хураан авчээ. Тариачид нэгдэж ажилласны үрээр улам их газрыг тариалах атар газрыг хагалах газрыг хагалах өргөн болжээ. Үйлдвэрлэлийн хоршоо нь гишүүдэд сонин уншлага явуулах бичиг үсэг сургах агротехникийн ухааныг судлах дугуйлан байгуулах зэргээр, тариачдын соёлын байдалд сайхан нөлөө үзүүлдэг байна. Үйлдвэрлэлийн хоршооны гишүүд хөдөлмөрийн нарийн хуваарьттай ажилладаг байна. Хоршооны дэргэд хүүхдийн цэцэрлэг ясли байгуулдаг учир тариачдын гэр бүлийн эмэгтэйчүүд нийгмийн хөдөлмөрт өргөнөөр оролцох бололцоотой болжээ. Үүний ачаар тариачдын амьдрал дээшилэ ажлын хүчний дутагдлыг арилгах боломжтой болжээ. Одоо БНХАУ-д хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн хоршоо 4000 гаруй үлгэр жишээ агротехникийн станц өдий төдий байгуулагдан тариачдад сайн чанарын үрээр туслах


141 зөвлөлтмийн тэргүүний туршлагыг сурталчлах зэрэг ажлыг өргөн зоххиож байна. Ийм үлгэр жишээ станц зөвхөн Зүүн хойт- Хятадад 1952 онд 600 гаруй байв. Хятадын коммунист нам, ардын засгийн газар хөдөө аж ахуйд шинэ зүйлийг нэвтрүүлэн дэлэрүүлэхэд их санаачлага тавьж байгаа юм. Үүний ач үрээр маш богино хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дайны өмнөх хэмжээ давжээ. 1952 онд хүнсний тариалангийн нийт хураалт дайны өмнөхөөс 16.9% хөвөн авалт 52%-аар давжээ. Хятад орон хөвөнг урьд гадаадаас авдаг байсан бол одоо гадаадад гаргах болжээ. Хятадын зүүн хойд,баруун хойт, баруун өмнөд зэрэг нутгаар эртнээс нааш мал аж ахуй эрхэлж иржээ. Чан Кайшигийн бүлгийн ноёрхол ба Японы империалист нарын түрэмгийллийн үед мал аж ахуй ихээхэн сүйдэн хорогджээ. Ардын засгийн газраас мал аж ахуйг богино хугацаанд дайны өмнөх хэмжээнд хүргэж цаашид хөгжүүлэх зорилт тавьсан юм. Ардын засгийн газраас мал үржүүлэх сангийн аж ахуйнууд байгуулж, тариачин малчинд үржлийн мал аж ахуйн үзэсгэлэн байгуулах, малаа сайн өсгөсөн, төлийг гарздалгүй бойжуулсан хүмүүст улсаас шагнал олгох болжээ. Мал ажиллагааны тэргүүний туршлага солилцуулан, шинжлэх ухааны арга ажиллагааг дэлгэрүүлж, зохиомол хээлтүүлгийг өргөнөөр зохиож байна. Зохиомол хээлтүүлэг бол сувайралтыг эрс хорогдуулах ач холбогдуулах ач холбогдолтой төдийгүй, үүлдрийг сайжруулахад маш чухал юм. Тэжээлийн баазыг өргөтгөхөд их анхаарсны ачаар, тариачдын өвс бэлтгэх явдал их нэмэгджээ. 1951 онд зөвхөн Дотоод Монголд нэг сая гаруй тонн өвс бэлтгэжээ. Арвин их тэжээл бэлтгэж авсан учир мал турж үхэх явдлыг үндсэнд нь арилгажээ. Малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх зэрэг мал эмнэлгийн ажлыг сайжруулах арга хэмжээ авч байгаагийн үрээр малын зүй бусын хорогдол бараг арилжээ. Б.Н.Х.А.У-ын малын тоо толгой тасралтгүй өсч байна. 1952 онд илжиг, луус, үхэр адууны нийт тоо дайны өмнөхөөс 13.5% хонь, ямаа 12% өсчээ. Малын тоо толгой өсөхийн хамт, малчдын аж амьдрал нэг адил сайжирчээ. Хятадын их ард түмэн байгалийг өөрсдийн эрх ашигт тустайгаар өөрчлөн хувиргаж ган, үерийн гамшгийг арилгах арга хэмжээ авч байна. Ардын ардчилсан байгууллын эхниий гурван жилийн дотор 358 услах улсын хөрөнгөөр байгуулжээ. Үүний нэг томоохон нь Шар мөрний барилга юм. Услах системийн гол барилга болох “ардын ялалтын суваг” нь Синьсяны районд хөвөн ба улаан буудайн тариалангийн 480 мянган му газрыг услах бололцоо өгчээ. Үргэлж үерлэж тариаланг хөнөөж, тариачдад хохирол учруулдаг Шар мөрөнд далан боомт барьж, цахилгаан станцуудыг байгуулсан учир үерийн аюулыг устгаж тариаланг зохистойгоор услах боломжоор Хятадын тариачид хангагджээ. Үүний үрээр олон сая му газар жимс, тариалан тарьж өндөр ургац авах бололцоотой болов. Усны барилгын ажилд улсаас машин техник, зураг төлөвлөгөө, хөрөнгө, бусад чухал зүйлээр байнгын тусламж үзүүлж байна. Ардын засгийн газраас ардын аж ахуйг хөгжүүлэх хэргийг зорилго болгон тавьж улсын төсөвийн ихэнхийг зориулж байна. Б.Н.Х.А.У-ыг хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд нь их ЗХУ мэргэжилтэн эрдэмтэн нар, машин техник, үүлдэр сайтай үржлийн мал, сайн чанарын үр зэргээр өргөн тусламж


142 үзүүлсээр байна. Зөвлөлтийн тэргүүний туршлага, Мичуриний биологийн шинжлэх ухааны эзэмших гэсэн идэвх Хятадын дотор их өрнөж байна. “Зөвлөлт улсын өнөөдөр бол манай маргааш мөн” гэж Хятадын ард түмэн үзэж Зөвлөлт улсаас үлгэр жишээ туршлага авч байна. Ардын засгийн газар 270 сая га газар мод тариалах 30 жилийн төлөвлөгөө боловсруулж байна. Энэ төлөвлөгөө бол хуурай халуун салхинаас тариаланг хамгаалах ба ойжуулах их ач холбогдолтой юм. Хятадад ардын ардчилсан байгуулал тогтож их Зөвлөлт улс, ардын ардчилсан орнуудтай ах дүүгийн найрсаг харилцаа тогтоож, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах болсон нь үйлдэр хөдөө аж ахуйгаа амжилттай хөгжүүлэхэд чухал ач холбогдролтой байна. Б. Сүрмаажав Үнэн сонин. 1953.10.03. Бямба №232 (5522). 2-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрын дарга МАО ЦЗЕ-ДУНД Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэндийн нас барсан явдалд танаас гүн эмгэнэл илэрхийлсэнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газраас танд ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газар Улаанбаатар хот 1953 оны 9 дүгээр сарын 29. Үнэн сонин. 1953.10.3. Бямба №232 (5522). 3-р нүүрт Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Улс Төрийн Зөвлөлгөөний Зөвлөлийн Үндэсний Хороонд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэндийн нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн явдалд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газраас Хятадын Ардын улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн үндэсний хороонд гүн талархлаа илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн Газар Улаанбаатар хот 1953 оны 9 дүгээр сарын 29. Үнэн сонин. 1953.10.3. Бямба №232 (5522). 3-р нүүрт Бээжин Хятадын Коммунист Намын Төв Хороонд


143 Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Гончигийн Бумцэнд нас нөгцсөн учир ах дүүгийн ёсоор гүн их гашуудал илэрхийлсэн явдалд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооноос чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо Улаанбаатар хот 1953 оны 9 дүгээр сарын 30. Үнэн сонин. 1953.10.3. Бямба №232 (5522). 3-р нүүрт Монгол Хятадын ард түмний улам бэхжиж байгаа найрамдал Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр нэг жилийн өмнө 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бээжинд байгуулагдсан билээ. Тэр хэлэлцээрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөхий сайд Ю.Цэдэнбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн захиргааны зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд Ардийн төв засгийн газрын гадаад явдлын яамны сайд Чжоу Энь-лай нар үсэг зурсан бөгөөд дарга Мао Цзе-дун байлцсан билээ. Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай энэ хэлэлцээр бол манай хоёр орны ард түмний түүхт найрамдлын холбоо, ах дүүгийн хамтын ажиллагааг бэхжүүллээ. Монгол-Хятадын ард түмэн аль хэдийнээс ах дүүгийн гүнзгий харилцаатай байсан бөгөөд энэ харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх явдлыг Монгол-Хятадын ард түмний дайсанмонголын феодал, хятадын помещик милитарист, гадаадын империаслистууд олон зуу жилээр саад хийж байсан юм гэж нөхөр Цэдэбал хэлсэн билээ. Хүн төрөлхтний түүхэнд шинэ үеийг нээж, улс түмний хоорондын харилцаад эргэлтийн үе болсон Октябрийн социалист их хувьсгал Орос оронд ялсан нь манай хоёр улсын харилцаа ойртож, найрамдалт харилцаа тогтоох зохистой урьдчилсан нөхцөлийг бий болгосон юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж бэхжүүлээд, их Зөвлөлт Холбоот Улсын өдөр тутмын чин сэтгэлийн тусламжийн ачаар өөрийн орныг хөгжүүлэх талаар асар их амжилт олсон Монголын ард түмэн бол Хятад дахь гоминданы харгис дэглэм ба империалист эзлэн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн их Хятадын ард түмний эрх чөлөөний тэмцэлд ямагт гүн талархаж байсан билээ. Нөгөө талаар их Хятадын ард түмэн нь шалгарсан жолоодогч Мао Цзе-дун тэргүүтэй Хятадын яруу алдарт комунист намаар удирдуулан, империалист түрэмгийлэгчид, ялангуяа японы араатан империализм ба гоминданы харгисуудыг эсэргүүцсэн олон жилийн шургуу тэмцлээрээ, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэхийн төлөө Монголын ард түмний тэмцэлд ах дүүгий тусламж дэмжлэг ирүүлсээр ирсэн юм. Олон улсын империализм, юуны өмнө америкийн империалист түрэмгийлэгчдэд том цохилт өгсөн их Хятадын ард түмний дэлхий дахины түүхт ялалт ба Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан нь манай хоёр орны хоорондын харилцааны шинэ үеийг нээж, манай орны гадаад байдлыг хэзээ хэзээнээс илүү бэхжүүлсэн билээ. Тэгээд манай хоёр


144 улсын ба манай хоёр орны ард түмий хооронд жинхэнэ ах дүүгийн найрамдалт харилцаа тогтсон билээ. Монгол-Хятад хоёр улсын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр өнгөрсөн оны 10дугаар сард байгуулагдсан нь манай хоёр орны ард түмний найрамдлын харилцааны цаашдын хөгжил бэхжилтийн илэрхийлэлт мөн. Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай байгуулсан хэлэлцээрийн үндэс дээр Б.Н.М.А. Улс ба Хятад улсын хооронд шуудан солилцох тухай хэлэлцээр, 1953 онд бараа солилцох ба тооцоо хийх тухай зэрэг нилээд хэлэлцээр байгуулагдсан нь манай хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл боллоо. Үүний хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үзэсгэлэнт Б.Н.М.А. Улсад нээсэн ба Хятадын соёл урлагийн төлөөлөгчид болоод Хятадын жүжигчид, манай улсад ирсэн явдал, мөн манай оронд Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил явуулж, Монголын жүжигчдийн бригад, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж тоглосон зэрэг явдлууд бол Монгол, Хятад хоёр улсын ард түмний хоорондын соёлын харилцаа улам бэхжиж байгааг үзүүлж байна. Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай Монгол-Хятад хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулагдсаны 1 жилийн ой нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулагдсаны яруу алдарт 4 жилийн ойтой тохиолдож байна. Өнгөрсөн 4-хөн жилийн дотор их Хятадын коммунист намын удирдлагын дор явж, Зөвлөлт Холбоот Улсын чин сэтгэлийн тусламжийн ачаар ардын ардчилсан улсынхаа төр улс, аж ахуй, соёлын байгуулалтад гарамгай амжилт оллоо. Хятадын ард түмэн, 1953 оноос эхлэн улс ардынхаа аж ахуйг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлж эхэллээ. Энэ төлөвлөгөөний үндсэн зорилго бол хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх, улс орноо батлан хамгаалах баз байгуулах явдал мөн. Үүний хамт Хятадын ард түмэн, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг баатарлаг хамгаалсан Солонгосын ард түмэнд туслахаар өөрийн ардын сайн дурынхныг явуулж америк-английн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн том ялалт хийж улмаар Алс дорно дахины ба дэлхий дахины энх тайван сахин бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Монголын ард түмэн өөрийн хөрш-Бүгд Найрамдах Хятад Ард Улсын энэ их амжилтыг энх тайвны төлөө, олон улсын аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа бүх ард түмний хамтаар гүн их баяр талархалтай харж байна. Манай орны хөдөлмөрчид манай хоёр улсын ард түмний эрх ашиг, манай ард түмний нийтийн хань их Зөвлөлт Холбоот Улсын манлайлсан энх тайван, ардчилал, социализмын лагерийн эрх ашгийн үүднээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмний ах дүүгийн найрамдлыг бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэх зориг төгс байна. Үнэн сонин, 1953.10.4. Ням №233 (5523). 1-р нүүрт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын Төрийн


145 Захиргааны Зөвлөлийн Ерөнхий сайд нөхөр ЧЖОУ ЭНЬ-ЛАЙД Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны нэг жилийн ойг тохиолдуулан нөхөр Ерөнхий сайд Танд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар ба манай найрамдалт Хятадын бүх агуу их ард түмэнд чин зүрхний баярыг хүргэе. Манай хоёр орны ард түмэндээ энэ түүхт баримт бичгийн маш их ач холбогдолтойг нотолсон өнгөрөгч он бол пролетарийн интернационализмын зарчим дээр ба энх тайван, ардчилал, социализмын төлөө тэмцэлд ашиг сонирхол нэгтэй байгаа явдал дээр үндэслэсэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын ах дүүгийн найрамдалт харьцааг цаашид хэлбэрэлтгүй хөгжүүлэн бэхжүүлсэн он боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хоорондын эвдэршгүй найрамдал, ах дүүгийн хамтын ажиллагаа нь манай ард түмнүүдийн үнэнч, хүчирхэг хань их Зөвлөлт Холбоот Улсаар толгойлуулсан энх тайван, ардчиллын лагерийн тусын тулд өдрөөс өдөрт өсөн бэхжинэ гэдэгт хатуу итгэж байгаагаа илэрхийлье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Улаанбаатар хот 1953 оны 10 дугаар сарын 3. Үнэн сонин. 1953.10.4. Ням №233 (5523). 1-р нүүрт Монгол-Хятадын найрамдлын тухай үзэсгэлэн нээгдэв Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны дэргэдэх Мэдээлэх товчооноос зохион байгуулж гаргасан “Монгол-Хятадын найрамдал” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Улаанбаатар дахь Элдэв-Очирын нэрэмжит кино театрт нээв. Үзэсгэлэнг, Мэдээлэх товчооны гишүүн нөхөр Болд нээв. Үзэсгэлэнг нээхэд М.А.Х.Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн нөхөр Жамбалдорж, М.А.Х.Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Лхамсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нөхөр Шарав, Гадаад Явдлын Яамны сайд нөхөр Жаргалсайхан нарын зэрэг хүмүүс байв. Бас Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Ким Ен Дин, СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг түр хамаарсан нөхөр М.А.Попов, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа элчин сайдыг түр хамаарсан нөхөр Чень-Ин тэрчлэн нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид байв. Үнэн сонин. 1953.10.4. Ням №233 (5523). 1-р нүүрт Монгол-Хятадын ард түмний эвдэршгүй найрамдал Монгол, Хятадын ард түмний найрамдал нь түүхийн гүнзгий үндэстэй юм. Манай хоёр ард түмний хооронд эртнээс нааш гүн зузаан найрамдалт харилцаа тогтож иржээ. Хүн төрөлхтний түүхэнд шинэ үеийг нээсэн Октябрийн социалист их хувьсгалынялалтын үрээр 1921 онд ялсан Монголын ардын хувьсгал Монголын ард түмэнд бүрэн эрхт тусгаар


146 тогтносон байдлыг олгосны аяаар манай ард түмэн, дэлхийн шударга ард түмэнтэй найрамдлын чин сэтгэлийн харьцааг тогтоож, тэдэнтэй хамтран ажиллах чөлөөт замд орсон билээ. Монголын засгийн газар нь Монголын ард түмний энэ зориг хүслийг илэрхийлж, 1921 оны 9 дүгээр сарын 14-нд шинэ монгол улсыг тунхаглаж харилцан бие биеийг зөвшөөрөн үзэх тэгш эрхийн үндсэн дээр, айл зэргэлдээ улсуудтай нөхөрсөг харьцаа тогтоохыг чин үнэнээсээ эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн юм. Зөвлөлт орос улсын засгийн газар нь нэн тэргүүн Монголын тусгаар тогтнолыг бүрэн зөвшөөрөн хүлээж эрх чөлөөөт шинэ монгол улстай бие биеэ хүндэтгэн үзэх тэгш эрхийн үндсэн дээр найрамдлын харьцаа тогтоож, дипломат харилцаа байгуулсан билээ. Хувьсгалын тулалдааны талбар дээр Зөвлөлт-Монголын ард түмний шилдэг хөвгүүдийн цусаар гагнагдсан Зөвлөлт-Монголын ард түмний найрамдал ингэж байгуулагдан бэхжин хөгжив. 500 сая хүн амтай агуу их Хятад орон бол манай дорно зүгийн агуу их хөрш мөн. Хятадын ард түмэнтэй найрамдлын харьцааг тогтоож хөгжүүлэх нь манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэн хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой байлаа. Энэ ч учраас Монголын ард түмэн юуны өмнө айл зэргэлдээ улсуудтайгаа найрамдлын харьцаа тогтоохыг эрмэлзэж байсан юм. Энэ тухай манай ард түмний хайрт жолоодогч Чойбалсан хэлэхдээ “ Хятад орон алс дорно зүгт ба номхон дөлгөөн далай хавь дах зөрөлдөн хавиралдан байгаа эзэрхэг түрэмгий улсуудын завсар хоорондын зөрчлүүдийн суурь тулгуур болж байснаасаа шилжин тарч харин эдгээр зөрчлүүдийг шийтгэн таслах хүчин болон хувирна” гэжээ. Зохиолуудын 2 дугаар боть, 151 дүгээр тал. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдлыг тунхаглав. Энэ түүхт ялалт нь Хятадын ард түмнээс дэлхий дахины ба айл зэргэлдээ ард түмэнтэй найрамдлын харьцааг тогтоох явдалд олон үеийн турш боогдол болж байсан саадыг устгаж, Хятадын ард түмнийг дэлхий дахины улс түмэнтэй найрамдаж, хамтран ажиллах өргөн талбар дээр гаргалаа. 1949 оны 10 дугаар сарын 1нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ардын төв засгийн газар өөрийн тунхагтаа эрх тэгш ёс, улс орны бүхэл бүтэн байдал, бүрэн эрхийг харилцан хүндэтгэх зарчмыг эрхэмлэдэг гадаадын аль ч засгийн газартай дипломат харилцаа тогтоох хүслээ илэрхийлэн тунхаглав. Нэн тэргүүн зөвлөлт холбоот улс, Ардын ардчилсан орнууд Бүгд Найрамдах Хятад Арп Улсыг зөвшөөрөн хүлээж, дипломат харьцаа тогтоож элчин төлөөлөгчдөө солилцов. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхаглаж, Ардын төв засгийн газрыг байгуулсан тэр цагаас эхлээд манай хоёр улсын ард түмний айл хөршийн сайн харилцааны шинэ үе нээгдлээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар, Хятадын ард түмнийг төлөөлж үл чадах Каитоны засгийн газар гоминданыхантай 1949 оны 10 дугаар сарын 6-нд дипломат харилцааг тасалж, Хятадын 500 сая ард түмний ганц засгийн газар болсон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын төв Засгийн Газартай дипломат харилцаа тогтоов. Маршал


147 Чойбалсан, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоох тухай Ардын төв засгийн газрын төрийн захиргааны зөвлөлийн ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Чжоу энь-лайд явуулсан нотдоо Монголын хөдөлмөрчин ард түмний зориг хүслийг илэрхийлэн бичсэн нь: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газраас Хятадын ард түмэнтэй нягт харилцаа тогтоохыг цаг ямагт эрмэлзэж байдаг учир Монголын бүх ард түмний зориг хүслийг илэрхийлэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцааг тогтоож, дипломат төлөөлөгч нараа харилцан солилцохоор тогтоов” гээд Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын найрамдлын харьцаа нь манай хоёр улсын ард түмний тус хийгээд, дэлхий дахины улс түмний аюулгүй байдал, энх тайвны түшиг тулгуур болсон их Зөвлөлт холбоот улсаар толгойлуулсан ардчилсан лагерийг бэхжүүлэх явдлын тусын тулд амжилттай хөгжинө гэж гүнээ найдаж байгаагаа илэрхийлжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ардын засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улстай дипломат харилцааг дахуй тогтоож дипломат төлөөлөгч нарыг солилцох явдалд баяр хүргэнэ гэж манай засгийн газрын хүсэлтийг тэр даруйд нь нөхөрсгөөр хүлээн авсан юм.Ингэж Монгол Хятадын ард түмний удаан жил хүссэн бөгөөд урьд хэзээ ч байгаагүй тийм айл хөршийн харилцаа тогтож манай хоёр улсын ард түмний найрамдлын шинэ үе эхэлсэн юм. Манай хоёр улсын хооронд тогтсон найрамдлын харилцаа бол Зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчийг бэхжүүлж, ялангуяа алс дорно зүгт энх тайвны хүчийг бэхжүүлж, америк английн империалистуудаас дорно зүгт явуулж байгаа түрэмгийллийн харгис бодлогыг тасалдуулах явдалд маш ач холбогдолтой юм. Эрх чөлөөт улс түмний хооронд хамтран ажиллах чин сэтгэлийн хамтын ажиллагаа маш их хөгжиж байгаа одоо үед Монгол ба Хятадын ард түмний хооронд бүх талын нягт хамтын ажиллагаа тогтоох явдал манай хоёр орны ашиг сонирхол, чөлөөт сайхан амьдралд их ач холбогдолтой юм. Монгол-Хятадын ард түмний эвдрэшгүй найрамдал ба хамтын ажиллагаа нь өнгөрөгч 1952 онд цаашид улам бэхжин хөгжив. Бүгд Найрамдах Монгол Ард улсын Их Хурлын Тэргүүлэгчид ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн газрууд нь Монгол ба Хятадын ард түмний эвдэршгүй найрамдлыг улам бэхжүүлж 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээ бол манай хоёр улсын хооронд эдийн засаг, соёлын нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх тус хоёр орны ард түмний хүсэл мөрөөдөл, эрх ашигт бүрэн нийцэж, тэдгээрийн хоорондын найрамдалт харьцааг улам цааш хөгжүүлэн бэхжүүлэх хэрэгт их ач тустай шинэ том алхам болов. Түүнчлэн энэ хэлэлцээр нь улс түмний эрх тэгш байх зарчим дээр үндэслэсэн бөгөөд улс түмний хоорондын энх тайван найрамдлын санаагаар нэвтэрч, Монгол ба Хятадын ард түмний энх тайвны хүсэл мөрөөдлийг илэрхийлж, энх тайвны үйл хэрэгт их хувь нэмэр


148 боллоо. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын Төрийн Захиргааны Зөвлөлийн Ерөнхий Сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Чжоу Энь- лай хэлэлцээрт үсэг зурах үед хэлэхдээ, энэ хэлэлцээр нь Хятад Монгол хоёр орны хоорондын гүн зузаан найрамдал ба өнө үүрдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төдийгүй, манай нийгмийн энх тайвны үйл хэргийг хүчтэй болгож, империализмын эсрэг Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчиллын лагерийг хүчтэй болгоно гэжээ. Энэ хэлэлцээ бол их Зөвлөлт улсын ачаар дарлалаас чөлөөлөгдөж ардын ардчиллын замаар хөгжиж байгаа эрх чөлөөт улс түмний хооронд тогтнон бэхжиж байгаа харилцсан ойлголцсон хамтын ажиллагааны хурц илрэл мөн. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурах үед нөхөр Цэдэнбал хэлэхдээ: “Энэ хэлэлцээр бол империализмын дарлалаас чөлөөлөгдөж, бид бүгдийн үнэнч хань, агуу хүчирхэг зөвлөлт холбоот улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерийн улс түмний хооронд интерниционализмын ленинч сталинч зарчмын үндсэн дээр тогтон хөгжиж байгаа ах дүүгийн чин сэтгэлийн харьцааны хурц тодорхой гэрчилгээ мөн” гэжээ. Монгол ба Хятад ард улсын хооронд эдийн засаг соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт үсэг зурсан тэр түүхт өдрөөс хойш нэг жил болж байна. Энэ нэг жил нь эх орныхоо эдийн засаг, соёлыг шинэ цэцэглэлтэнд хүргэхийн төлөө бүтээлч хөдөлмөрөө оргилуулж байгаа Монгол Хятадын ард түмэнд маш их тэмдэглэлтэй жил болж өнгөрч байна. Монголын ард түмэн найрамдалт Хятадын их ард түмний олж байгаа амжилтуудад бахдах баярлахын хамт эх орноо социализмд дэвших замаар цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулснаас хойшхи энэ нэг жил нь манай хоёр орны эдийн засаг,соёлын хамтын ажиллагааны цаашдын хөгжилтийн жил болов. МАХНамын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын шийдвэрээр 1952 оны 10 дугаар сарын 1-нээс 10 хүртэл манай орон даяар Монгол- Хятадын найрамдлын 10 хоног явагдсан билээ. Энэ 10 хоног нь манай найрамдалт Хятадын ард түмний олсон асар их амжилтуудыг манай орны хөдөлмөрчдөд гүнзгий таниулах улмаар манай хоёр улсын ард түмний найрамдалт харьцааг цаашид бэхжүүлэх хөгжүүлэх явдалд ихээхэн тус нэмрийг үзүүлсэн юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын эдийн засаг соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хоёр дугаар зүйлд: “Энэ хэлэлцээрийг үндэслэн, мөн үүнийг биелүүлэх журмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуй, худалдаа, соёл гэгээрлийн зохих албан газруудын хооронд жич тодорхой хэлэлцээрүүд тогтоогдож байх болно” гэжээ. Энэ заалт хэрэг дээрээ биелэгдэж, манай хоёр улсын хооронд энэ жил олон тооны хэлэлцээрүүд байгуулагдав.


149 1953 оны 1 дүгээр сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газруудын хооронд цахилгаан ба шуудан харилцааны хэлэлцээ байгуулагдав. Мөн энэ оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар ба Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ардын Төв Засгийн Газрын хооронд худалдааны биш зээллэгийн тухай хэлэлцээр байгуулагдаж энэ хэлэлцээрийн хийх тооцооны техникийн журмын тухай “Монгол банк” ба Хятад улсын “Ардын банк”-ны хооронд протокол байгуулагдав. 1953 оны 8 дугаар сарын 20-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд 1953 онд барааны зүйлийг солилцох ба төлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Чин сэтгэлийн хамтын ажиллагааны үндсэн дээр байгуулагдсан харилцан ашигтай эдгээр хэлэлцээрүүд нь манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд үр дүнгээ өгч байгаа өгөх ч болно. Манай хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжиж байна. Үүний хурц илрэл нь манай орнуудын соёл урлагийн төлөөлөгчид бие биедээ зочлон очиж байгаа явдал болно. 1952 онд Бүгд Найамдах Хятад Ард Улсын соёл урлагийн зүтгэлтнүүд манай улсад хүрэлцэн ирж өөрийн урлагийн сэтгэл бахдам сайхан тоглолтуудаа хийсэн нь хятадын ард түмний их соёл урлагтай дотно гүнзгий танилцаж түүнээс сурахыг хүсдэг манай ард түмэнд асар их ач холбогдолтой болов. 1953 оны 4 дүгээр сарын 10-наас 6 дугаар сарын 2-ыг хүртэл манай улсын урлагийн бригад Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлан очсон билээ. Энэ бригадынхан шинэ Хятад улсын цэцэглэж байгаа нийслэл Бээжин болон Нанжин, Тяньцзин, Шанхай, Ханьчжоу, Гуан-чжоу, У-хань, Хөх хот Мукден, Харбин, Манжуур хотуудаар явж өөрийн орны урлагийн амжилтыг найрамдалт Хятадын ард түмэнд үзүүлэхийн хамт эртний соёлт Хятадын их ард түмнээс үлэмжхэн зүйлийг сурч авав. Урлагийн төлөөлөгчдийг ингэж бие биедээ явуулсан нь манай хоёр улсын соёлын харилцааг улам ойр дотно болгож туршлагаа солилцоход их ач тустай болсон төдийгүй, манай ард түмнүүдийн ах дүүгийн найрамдлыг улам бэхжүүлж, пролетарын интернационалист хамтын ажиллагааг бүх аргаар хөгжүүлэхэд улс төрийн маш их ач холбогдлыг өгсөн юм. Монгол-Хятадын ах дүү ард түмнүүд их Зөвлөлт улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын лагерийн эгнээнд бат зогсож алс дорнод ба бүх дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө нэгэн зориг санаатайгаар тэмцэж байна. “Хятад- Монгол хоёр улсын ард түмэн нь Алс дорнодын ба дэлхий дахины өнө удаан энх тайвныг хамгаалах тэмцэлд элэгсэг дотноор нэгдэн нягтарна” гэсэн Хятадын ард түмний их жолоодогч Мао Цзе-дуны гайхамшигт үг, энх тайвны төлөө тэмцэх хамтын үйл хэрэгт Монгол-Хятадын ард түмнийг зоригжуулж байна.


Click to View FlipBook Version