200 өдий төдий өөрчлөлт, улс төрийн арга хэмжээг гурван жилийн дотор явуулсан билээ. Нийгэм улс төрийн тэдгээр их өөрчлөлтийг хийсний үрээр нийт ард түмний ухамсар дээшилж, ажилчин ангийн удирдаж байгаа ардын ардчилсан диктатур батжив. Aж үйлдвэрийн газрууд болоод тосгонд үйлдэхүүний гаргалтыг нэмэгдүүлэх, арвилан хэмнэхийн төлөө өрнөсөн хөдөлгөөн, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зэрэг шинэчлэн байгуулах ажлын талаар гарсан хөдөлмөрийн уралдаан, эх оронч санаачлага нь их ач тустай болж аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэх хүчийг маш их дээшлүүлсэн байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чухал чухал салаа мөчрийн үйлдэхүүний гаргалт нь Хятад улсын түүхэнд урьд гарч байсан дээд зэргийн хэмжээнээс давав. Улсын төсвийн орлого зарлага нь тохирч, улс орон даяар барааны үнэ хатуу болж, ард түмний аж амьдрал сайжраад гадаад худалдааны талаар муу баланснаас сайн баланснаас шилжжээ. Бид гуравхан жилийн жилийн дотор санхүү эдийн засгийнхаа байдлыг үндсээр нь сайжруулж чадсан учир 1952 онд улс ардынхаа аж ахуйг сэргээх ажлыг амжилттай хийж гүйцэтгэх бололцоотой болсон юм. Энэ бүхэн нь манай оронд төлөвлөөгөөтэй маш их хэмжээний байгуулалтын ажлыг цаашид өрнүүлэх талаар сайхан нөхцөл бүрдүүлжээ. Тэр үеэс эхлээд Хятадын ард түмэн, улс орноо үйлдвэржүүлж улмаар социализмд орох түүхт шинэ үед орсон билээ. Дарга Мао Цзе-дуй, тэр шилжилтийн үед тавих ерөнхий бодлогын тухай хэлэхдээ; “Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан үеэс социалист бүрэн өөрчлөлтийг хийх хүртэл үе бол шилжилтийг үе мөн. Энэ шилжилтийн үед Хятадын коммунист намын ерөнхий бодлого, үндсэн зорилт бол нилээд урт үеийн дотор улс орноо социалист аж үйлдвэртэй болгож хөдөө аж ахуй, гар үйлдвэр, бас капиталист аж үйлдвэр, худалдаанд аажмаар социалист өөрчлөлт хийх явдал мөн. Энэ ерөнхий бодлого бол гэрэлт од болж манай ажлын замыг зааж байна” гэжээ. Манай орны эдийн засгийн байгуулагын анхдугаар таван жилийн төлөвлөгөөг 1953 онд боловсруулан зохиосон бөгөөд тэр төлөвлөгөөний гол зорилт нь улс орноо аж үйлдвэржүүлж, улсаа батлан хамгаалах базыг бий болгох зорилгоор юуны өмнө хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх явдалд гол хүчээ хандуулан, боловсон хүчнийг бэлтгэх, тээвэр, харилцаа холбоо, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, худалдааг өргөтгөх, хөдөө аж ахуйг хоршоолох явдлыг дөхөм болгоход оршиж байна. Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 1953 онд санхүүгийн бүх зардлын гурваны бараг нэг хувийг улсаас их барилгад зарцуулсан бөгөөд 1954 онд их барилгад улсаас олгосон хөрөнгө 1953 оныхоос бас 26.27 хувиар нэмэгджээ. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд манай улсын металлургийн комбинат, өнгөт металлын үйлдвэр, цахилгаан станц, нүүрсний ба нефтийн үйлдвэр, суурь машин үйлдвэрийн болоод машин үйлдвэрийн завод,автозавод, тракторын завод, химийн заводын зэрэг 141 том аж үйлдвэрийн газрыг байгуулах, шинэчлэх явдалд Зөвлөлт засгийн газраас тусламж үзүүлж байна. Эдгээр үйлдвэрийн дотроос Аньшаны металлургийн комбинатын цувимал ба хоолой цутгах завод, Фушуний нүүрсний үйлдвэр зэрэг том үйлдвэр хэдийнээ ашиглалтад орж, манай орон аж үйлдвэрийн бат базтай болно. Коммунист нам, Ардын төв засгийн газрын удирдлагын дор Хятадын бүх ард түмэн, яалангуяа ажилчин анги бие хайргүй
201 хөдөлмөрлөж, аугаа их Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй тусламжийн ачаар манай эх орон, 1953 оны ба 1954 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэв. Хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдэхүүнийг үнийн талаар авч үзвэл, 1953 онд 1939 оныхтой зэрэгцүүлэхэд бараг хоёр дахин нэмэгджээ. Ардын аж ахуйд бүх үйлдвэрийн эзэлж байгаа хувийн жин 1949 онд 17 хувь байснаас одоо 31.2 хувь хүртэл өсчээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн чухал салбарын үлдэхүүний гаргалт урьд хойжид Хятадын түүхэнд байгаагүй их хэмжээгээр дээшилсэн юм.Хэрэв 1953 оныг 1949 онтой зэрэгцүүлж үзвэл (1949 оныхыг 100 хувь гэж бодвол) нүүрс гаргалт 224 хувь,цахилгаан энерги-213 хувь, ширэм-911 хувь, хөвөн ээрмэл үйлдвэрлэлт 227 хувь, хөвөн нэхмэл-363 хувь, үр тарианы ургамал-147 хувь, хөвөн-265 хувь болж байна. Эдгээр зүйлийн талаар энэ онд улам их амжилт олно. Жишээ нь ган үйлдвэрлэлт 1949 оныхтой зэрэгцүүлэхэд 14,7 дахин нэмэгдэх юм. 1953 онд бүх үйлдвэрийн үйлдвэрлэлийн хувийн жин нь улсын сектор, түүний дотор орон нутгийн улсын секторт одоогийн аж үйлдвэр, гар үйлдвэрийн нийт өртөг нь 53 онд хувь болж байна. Энэ нь 1949 онд дөнгөж 34 хувь болж байсан юм. Энэ хугацаанд дотоодын бүх худалдаанд эзлэх улсын ба хоршооны хувийн жин 39 хувь хүртэл өсөв. Энэ бүгд, манай орны эдийн засагт социалист өөрчлөлт хийх ажилд их ахилт хийв. Одоо хөдөлмөрийн харилцан туслалцах үйлдвэрлэлд улс орны бүх тариачин аж ахуйн бараг 60 хувь нь оролцож, хөдөө аж ахуйн хоршоо 100000 хүртэл нэмэгдэв. Тосгоны худалдаанд ханган нийлүүлэх ба борлуулах хоршооны эзлэх суурь өдрөөс өдөрт өсч,одоо түүний гишүүн 100сая гаруй болжээ. Манай улс, улс орны эдийн засгийн байгуулалтыг хангахын хамт ард түмний байнга өсч байгаа соёлын хэрэгцээг хангах талаар соёл, гэгээрлийн ажилд лут амжилт олов.Жишээ нь одоо бага сургуульд суралцагсад 80сая гаруй байгаа нь хуучин Хятадын бага сургуульд суралцагчдын хамгийн дээд хэмжээнээс олон дахинаар давж байна. 1953 оны эцэст тус улсад 2400 гаруй соёлын орд, 4500 гаруй соёл гэгээрлийн газар байгуулагдсан байв. Тэдгээр нь хөдөлмөрчин олонд үйлчилж байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжиж, хөдөлмөрийн бүтээмж дээшлэхийн хамт, ард түмний аж амьдралын төлөө коммунист нам, ардын засгийн газрын тавьж байгаа санаачлагыг бүрэн дүүрэн илэрхийлж байна. Жишээ нь ард түмний орлого жилээс жилд өсч байна. Ажилчин, албан хаагчдын цалин, тариачны орлого нэмэгдэж, aжилчдын тоо өсч, барилгад оруулах улсын үндсэн хөрөнгө өссөнөөс худалдан авах чадал нь 1952 оныхоос барагцаалбал 20 хувиар дээшилсэн байна. Бүх Хятад ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган хуралдаж, үндсэн хуулийг баталсан нь манай ард түмний улс төрийн амьдралд түүхт чухал явдал болов. Нийтийн сонгуулийн үндэс дээр бүх Хятад ардын төлөөлөгчдын хурлыг байгуулсан явдал бол манай орны ардчилсан хүчний чармайлтын үр дүн мөн.Тус хурал дээр манай үндсэн хуулийг баталсан явдал бол манай орон ардын ардчилсан байгууллагаас, социалист байгууллагад дэвшин орж байгаагын тодрол юм.
202 Манай ардын үндсэн хуулийг, капиталист орны дарлал мөлжлийн зэвсэг болсон үндсэн хуультай зүйрлүүлж огт болохгүй. Манай ардын үндсэн хууль юм. Манай ардын үндсэн хууль бол жинхэнэ ардын социалист үндсэн хууль юм. Манай ардын хувьсгал ялж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсанаас хойш манай нийгэмд гарсан бүх ололт өөрчлөлтийг үндсэн хууль тусган харуулжээ. Манай орны ард түмний зохион байгуулалтын дайчин туршлагыг хураангуйлан эмхтгэжээ. Энэ үндсэн хууль нь ард олны нийтийн эрмэлзлийн илэрхийлэл болж, манай оронд социалист нийгэм байгуулах тэмцлийн үндсэн хууль болж байна. Манай орон бол ажилчин ангиар удирдуулж, ажилчин тариачны холбоон дээр үндэслэсэн ардын ардчилсан улс бөгөөд энэ нь социалист байгууллагын улс төрийн үндэс болж байна. Манай орны улсын сектор, ард нийтийн өмч бөгөөд социализм байгуулах явдалд эдийн засгийн үндэс болж байна. Одоо манай оронд социалист ба социалист биш сектор зэрэг оршиж байгаа учраас, “социалист сектор бол улс ардын аж ахуйд удирдах хүч бөгөөд улсаас социалист өөрчлөлт хийхэд материалын баз болно”, үйлдвэрийн хэрэгсэл ба бусад өмчийг хувийн этгээдүүд эзэмших явдлыг улсаас хуулиар хамгаална, социалист замд тэдний сайн дураараа шилжин орох явдлыг сайшаана гэж үндсэн хуульд тодорхойлсон билээ. “Ямар нэгэн этгээд хувийнхаа өмчийг олон нийтийн эрх ашигт хортой хэрэглэх явлыг улсаас хориглоно” гэж үндсэн хуульд нэгэн адил заажээ. Энэ бүх явдал нь манай оронд ирээдүйд социализм байгуулах үйл хэрэг ба социалист өөрчлөлтийг амжилттай хийж дуусгах бололцоог хангана. Америкийн Нэгдсэн Улсын харгис эрх баригчид Б.Н.Х.А.Улсыг ямагт эсэргүүцэн ирсэн нь хүн бүхэнд илэрхий билээ. 1950 оны 6 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас Солонгост түрэмгий дайн тулган дэгдээж, түүний зэрэгцээгээр манай орны нутаг дэвсгэрийн хэсэг Тай-вань арлыг эзэлсэн юм. Одоо Солонгост дайн дуусч, Энэтхэг Хятадад энх тайван байдал сэргээгдээд, олон улсын хүнд байдал аажмаар суларсаар байна. Гэвч Америкийн Нэгдсэн Улсын харгис эрх баригчид олон улсын хүнд байдлыг дахин чангаруулах зорилгоор Тайвань арал руу оргосон Чан Кай-шийн урвагч бүлгийн ашиглан түнийг Хятад Ард Улсын эсрэг хатгаж байна. Хятадын ард түмний нийтийн дайсан Чан Кай-ши ба түүний урвагч бүлэг Тайвань арал руу оргохын сацуугаар, тэр балмад этгээдүүд Тайвань арал дээр байгаа манай хань нөхдийг мөлжин дарлаж, загасчдыг дээрэмдэн, улмаар Хятадын дотор хорлон сүйтгэх ажил хийлгэхийн тул нууц агентуудыг явуулж байна. Манай улстай худалдаа хийдэг бусад улсуудын худалдааны хөлөг онгоцыг Чан Кай-шийн балмад этгээдүүд дээрэмдэж, бусад улсад оршин суугаа Хятад хүмүүсийг хуурч мэхлэн, мөрдөж, Хятадыг дахин Америкийн Нэгдсэн Улсын колони болгохыг оролдож Америкийн Нэгдсэн Улсын тэнгисийн цэргийн хамгаалалтад түшиглэн манай эх нутагт халдан довтлон тухай чалчиж байна. Америкийн Нэгдсэн Улсын түрэмгий эрх баригчид нь Чан Кай-шийн урвагч бүлэгтэй, “харилцан батлан хамгаалах тухай хоёр этгээдийн” гэрээ гэдэгт гарын үсгээ зурах гэж байгаа бөгөөд Японы түрэмгийлэгч Ли Сын Маны урвагч бүлэг, мөн Чан Кай-шийн урвагч бүлгээс бүрдсэн “Зүүн Хойт Азийн батлан хамгаалах холбоо” гэдгийг байгуулах гэж байна. Америкийн эрх
203 баригчид нь Номхон далайн баруун хэсгийн зарим орнууд, Англи, Франц зэргийн өөртөө элсүүлэн авч эдгээр оронтой “Зүүн өмнөт Азийн хамтын батлан хамгаалалтын тухай гэрээ” гэдгийг байгуулжээ. Ийнхүү хатган өдөөж байгаа явдал бол зөвхөн Хятадын ард түмний эсрэг чиглэээд зогсохгүй бас Ази ба дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч улс түмний эсрэг чиглэсэн нь илэрхий байна. Тайванийг чөлөөлөх тухай энэ оны 8 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ардчилсан байгууллагын хамтарсан тунхагт “өөрийн эх орны аюулгүй байдал ба нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах хийгээд Ази ба дэлхий дахины энх тайван байдлыгсахин хамгаалахын төлөө Хятадын ард түмэн Тайванийг чөлөөлөхөд зориг төгс байна.Тайвань арал бол Хятадын нутаг дэвсгэрийн салгашгүй хэсэг мөн. Тайванийг Америкийн Нэгдсэн Улсад эзлүүлж, НҮБ-ын эрхшээлийн дор оруулж болохгүй. Тайвань арлыг чөлөөлж Чан Кай-шийн урвагч бүлгийг устгах явдал бол Хятадын бүрэн эрхт байдлыг хэрэгжүүлэн биелүүлэх явдал бөгөөд Хятадын дотоод хэрэг мөний хамт, үүнд ямар нэгэн гадаад улс оролцох явдлыг тэсвэрлэж болохгүй” гэж бичсэн билээ. Хятадын ард түмэн нь өөрийнхөө ажил явуулгыг бүх талаар хүчтэй болгон, Тайвань арлыг чөлөөлөх, улсын дотоодын хэрэгт Америкийн Нэгдсэн Улсын оролцох явдлыг эсэргүүцэх, эх орны аюулгүй байдлыг сахин хамгаалж, Ази ба дэлхий дахины энх тайван байдлыг сахин хамгаалахын төлөө Хятадын ард түмэн Тайванийг чөлөөлөхөд зориг төгс байна. Тайвань арал бол Хятадын нутаг дэвсгэрийн салгашгүй хэсэг мөн. Тайванийг Америкийн Нэгдсэн Улсад эзлүүлж, НҮБ-ын эрхшээлийн дор оруулж болохгүй. Тайвань арлыг чөлөөлж Чан Кай-шийн урвагч бүлгийг устгах явдал бол Хятадын бүрэн эрхт байдлыг хэрэгжүүлэн биелүүлэх явдал бөгөөд Хятадын дотоод хэрэг мөний хамт,үүнд ямар нэгэн гадаад улс оролцох явдлыг тэсвэрлэж болохгүй” гэж бичсэн билээ. Хятадын ард түмэн нь өөрийнхөө ажил явуулгыг бүх талаар хүчтэй болгон, Тайвань арлыг чөлөөлөх,улсын дотоодын хэрэгт Америкийн Нэгдсэн Улсын оролцох явдлыг эсэргүүцэх, эх орны аюулгүй байдлыг сахин хамгаалж, Ази ба даян дэлхийн энх тайвныг хамгаалах хүндэт үүргээ биелүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж байна.Өнгөрсөн 5 жилийн дотор манай ард түмэн өөрийн засгийн газрын энх тайвны гадаад бодлогыг тууштай явуулан энх тайвныг эрхэмлэгч дэлхийн бүх улс түмний хамт Ази ба дэлхий дахинд энх тайвныг хамгаалах тэмцэлд асар их амжилт олов. Ялангуяа Солонгост дайны гал зогсоосны дараа Энэтхэг-Хятадад найрамдал тогтоох тухай хэлэлцээрийг Женевийн зөвөлгөөн дээр байгуулсан юм. Энэ нь олон улсын хүнд байдлыг цаашид сулруулахад тус дөхөм болов. Женевийн зөвөлгөөн дээр олсон амжилт бол олон улсын маргаантай асуудлыг энх тайван хэлэлцээний замаар шийдвэрлэж болохыг дахин харуулж өгөв. Женевийн зөвөлгөөн дээр амжилт олох талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гүйцэтгэсэн ролийг америкийн империализм үгүйсгэж хэрхэвч чадахгүй юм. Хятадын ард түмэн солонгосын асуудлыг найрамдлын журмаар шийдвэрлэж, Женевийн зөвөлгөөний хэлэлцээрийг бүрэн төгс биелүүлэх ба Ази болон даян дэлхийд энх тайвныг хамгаалан, олон улсын хүнд байдлыг цаашид сулруулахын төлөө хойшид тэмцэх болно.
204 Энэ оны 6 дугаар сард Хятадын ерөнхий сайд,Энэтхэг ба Бирмийн Ерөнхий сайд, нартай нөхөр ёсоор уулзаж хамтын мэдэгдлийг тунхагласан юм. Гурван орны засгийн газар хамтран гаргасан энэ хоёр мэдэгдэлд газар нутгийн бүрэн бүтэн байдал, харилцан үл довтлох болон бие биеийн дотоод хэрэгт харилцан үл оролцох тэгш эрхтэй, харилцан ашигтай энх тайвнаар хамтран орших таван үндсэн зарчмыг зөвшөөрч байгаагаа санал нэгтэй илэрхийлсэн юм. Үүнд манай орны явуулж байгаа энх тайвны гадаад бодлого хурц тодоор илрэн гарав. Энэ таван зарчмыг Азийн ба дэлхий дахины олон нийт ихээхэн чухал ач холбогдолтойд үзэж байна. Энэ нь Азийн орнуудын хооронд энх тайвны найрамдалт харилцааг цаашид хөгжүүлэхэд тус дөхөм болсноор үл барам Азийн энх тайван, аюулгүй байдалд аюул заналыг учруулагч цэргийн дайсагнагч эвслийг Азид байгуулахыг оролдож байгаа Америкийн Нэгдсэн Улсын түрэмгий бүлэглэлд шийдвэртэй хариу болов. Манай орон, Зөвлөлт Холбоот Улс ба ардын ардчилсан орнуудтай шинэ маягийн ах дүүгийн нөхөрсөг нягт холбоо тогтоосон явдлыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хятадын ард түмэн, сэтгэл харамгүй тусламж үзүүлж байгаа өөрийн холбоотон-Зөвлөлт Холбоот Улс болон нөхөрсөг дэмжлэг үзүүлж байгаа ардын ардчилсан орнуудад чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна. Энэ тусламж дэмжлэг нь шинэ Хятадын ардын аж ахуйг сэргээн босгох ба төрийг бэхжүүлэхэд ихээхэн тус дөхөм болж байгаа юм. Их Зөвлөлт улсаар манлайлуулсан ардын ардчилсан бүх орны тасралтгүй чармайлт, тэдний бат нэгдэл болон энх тайвныг эрхэмлэгч улс түмний хамтын чармайлтын ач үрээр түрэмгийлэгчдийн ямар нэг явуулга ба дайны аюул заналыг няцааж чадна гэдэгт Хятадын ард түмэн гүн итгэж байна. Хятад Монголын ард түмний нөхөрлөл бол олон жилийн түүхтэй юм. Тэд ялалт тэмцлээрээ бие биесийг зоригжуулан дэмжиж ирсэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан явдал, Хятад Монголын ард түмний хоорондын нөхөрлөл,хамтын ажиллагааны хөгжилд шинэ үеийг нээв. Ялангуяа тус хоёр орны ерөнхий сайд нар харилцан бие биесийн улсад очиж 1952 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд эдийн засаг соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хэлэлцээрт тохируулан шуудан харилцааны тухай,цахилгаан мэдээний тухай, худалдааны бус төлбөрийн тухай болоод 1954 онд соёлын талаар хамтран ажиллах, гүйцэтгэх төлөвлөгөөний байгуулсан ба мөн тэр тухай зэрэг хэлэлцээрүүдийг байгуулсаны дараа манай хоёр орны эдийн засаг соёлын хамтын ажиллагаа өдөр ирэх тутам дотно нягт болж хэмжээний талаар өргөжиж ирэв. Энэ бүхэн, манай хоёр орны ах дүүгийн нөхөрлөлийг улам бэхжүүлэв. Хятад, Монгол хоёр орон ардын хувьсгалын ялалт байгуулан их Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй тусламжаар өөрийн орныг бүтээн байгуулж байна. Манай ард түмнүүд Зөвлөлт улсаар манлайлуулсан энх тайван ардчиллын лагерьт улам нягтарч энх тайван бүтээн байгуулалтын төлөө, Ази болоод даян дэлхийд энх тайвныг хамгаалахын төлөө хамтран тэмцэж байх болтугай!!! Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 2-р нүүрт.
205 Баярт сайхан үдэшлэг 1951 оны 5 дугаар сард билээ. Баатарлаг Хятадын ард түмэн империалист боолчлолын гинжнээс чөлөөлөгдөөд хоёр дахь хаврын тунгалаг намрыг үзэж, тариалангийн талбай, ой шугуй ногоорон, тоорын мод сайхнаар цэцэглэн, чөлөөлөгдсөн ард түмний баясгалант саруул амьдрал, хаврын хамт өрнөж байв. Хятад орны зүрх болсон эртний түүхт, үзэмжит нийслэл-Бээжин хот дэлхий дахины улс түмний анхаарлыг татах болсон тэр үед Олон Улсын Оюутны Холбооны ээлжит чуулган болсон билээ. Энэ чуулганд оролцсон орон бүхний төлөөлөгчид, Бээжин хотын олон сургуулиар явж уулзалт хийсэн юм. Түүний дотор Бээжингийн их сургуульд болсон хоёр удаагын уулзалт мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн билээ. Анх удаа Бээжингийн их сургуулийн орлогч ректор, биднийг Сун Яг-сений нэрэмжит эртний дурсгалт танхимд хүлээж аваад тус их сургуулийн түүхт байдлыг товч танилцуулсан билээ. Үүний дараа феодализм ба имперализмийг эсэргүүцсэн 5 дугаар сарын 4-нд гарсан оюутан-залуучуудын хөдөлгөөний өдөрт зориулж Бээжингийн их сургуулийн оюутнууд энх тайвны төлөө тэмцэлд билэг тэмдэг болгож түүдэг гал асаасан билээ. Б.Н.Х.А.Улсын сүлд дууллыг хөгжимдөн, галын наадам нээсний дараа оюутны зөвлөлийн өмнөөс үг хэлсэх хүмүүс, оюутан залуучууд хувьсгалт тэмцлийн галын дунд улс төрийн өндөр мэдлэгтэй болсон ба ялангуяа умарт зүгийн дайнд явж хувьсгалын үзлээр зэвсэглэсэн явдал, ардын ардчилсан хувьсгалын ялалтад их ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байв. Тэгээд олон мянган залуучууд оюутан, түүдэг тойран бүжиглэж энх тайвны хүчит дууг цууриатуулж шөнө дунд болтол наадсан. Энэ баярт сайхан үдэшлэг энх тайвны төлөө тэмцэлд Хятадын олон мянган эрэгтэй эмэгтэй залуучууд, даян дэлхийн дэвшилт залуучуудтай үзэл санаа нэгтэйг илэрхийлж байв. Хятадын оюутан залуучуудын хувьсгалт хөдөлгөөний төв нь Бээингийн их сургууль бүх Хятад орны Хувьсгалт хөдөлгөөнд нэн их холбогдолтой байсныг энэ үдэшлэгээс улам тодорхой мэдсэн билээ. Аугаа их гүрэн Б.Н.Х.А. Улсыг тунхагласнаас хойш 5 жилийн ой болж байна. Өнгөрсөн таван жилийн дотор Хятад орон маш түргэн хөгжив. Б.Н.Х.А.Улсыг анх тунхаглаж нөхөр Мао Цэе-дун үг хэлэхдээ: Хятад улс хурц гэрлээ гийгүүлэгч нарны адил дорно зүгээс мандлан гэсэн билээ. Өнөөдрийн шинэ Хятад бол манай баяр бахдал мөн. Ах дүү шинэ Хятадын ард түмэнд үнэн сэтгэлээс бахархаж байна. Н. Цэенжав Үнэн сонин. 1954.10.01. Лхагва. №233. (5830) 4-р нүүрт. БЭЭЖИН “Женьминьжибао” сонины газарт
206 Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан М.А.Х. Намын Төв Хороо, Б.Н.М.А. Улсын засгийн газрийн төв хэвлэл “Үнэн” сонины гэзраас “Женьминьжибао” сонины газарт ах дүүгийн халуун баяр хүргэе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулиар бэхжүүлсэн Хятдын ард түмний агуу их ололт, улс ардын аж ахуй бүх салаа мөчирт түүний олсон амжилтад Монголийн ард түмэн чин сэтгэлээсээ баяртай байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмний тусын тул цаашид улам амжилт гаргахыг “Үнэн” сонины ажилтан нараас манай хань нөхөд-Женьминьжибао сонины бүх ажилтан нарт чин сэтгэлээсээ ерөөе. “ҮНЭН” СОНИНЫ ГАЗАР Улаанбаатар хот. 1954 оны 9 дүгээр сарын 30 Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. БЭЭЖИН Бүх Хятадын Зохиолчдын Эвлэлийн Дарга Мао Дуньд Монголын Зохиолчдын Эвлэлээс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс Тогтсоны таван жилийн ойг тохиолдуулан танд халуун баярыг хүргэе. Имперализм ба феодализмын дарлалаас их Хятадын ард түмэн чөлөөлөгдөж Ази тивд ардын хүчирхэг улс тогтсон явдал бол бүх дэлхийн шудрага хүмүүсийг баясгах дэлхий дахины маш их явдал мөн. Монголын ард түмэн түүний сэхээтэн ба зохиолчид өөрийн их хөрш Хятадын ард түмний амжилт олотыг анхааран харж, түүний шинэ амьдралыг байгуулах хэрэгт олсон баяр бахдалыг хуваалцаж байна. Зөвлөлтийн зохиолчдын жишээгээр Хятадын зохиолчид, ард түмэндээ үнэнчээр үйлчилж, шинэ ардчилсан улсаа бататгах, социалист нийгмийг байгуулах тэмцэлд шинэ шинэ гавьяа зүтгэл байгуулахын төлөө ард түмнээ зоригжуулсаар байна. Монголын зохиолчид өөрийн ард түмний хамтаар Хятадын зохиолчид та бүхэнд ард түмнээ үйлчлэх ба энх тайван ардчиллын ариун сайхан хэрэгт улам амжилт олохыг үнэн зүрхнээс ерөөж байна. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга Ц.ДАМДИНСҮРЭН Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ЯРУУ АЛДАРТ БАЯР 10 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг Байгуулсны 5 жилийн ой боллоо. Энэ тэмдэглэлт ойг Хятбдын зургаан зуун сая алдарт ард түмний хамт энх тайвныг эрхэмлэгч бүх ард түмэн, мөн түүний дотор Монголийн ард түмэн баяр баясгэлэнтай тэмдэглэж байна.
207 Ардын ардчилсан байгуулал тогтсоноос хойших 5 жилийн дотор Хятад улсын дотор гарсан улс төр, нийгэм, эдийн засгийн үндсэн өөрчлөлтүүд нь ардын шинэ Хятад улс ялсныг яруу сайхан нотоллоо. Хятад оронд империализм, феодализм, хүнд сурталт канталын ноёрхлыг устгаж, ардын ардчиллын улс-Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан ард түмний бүтээлч шургуу хөдөлмөр Хятад оронд оргилсоор 5 жил болов. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдмагц, Хятад орон түүхт хөгжлийнхөө шинэ үе-социализмд аажмаар шилжин орох үед оржээ. Хятадын ард түмний их жолоодогч нөхөр Мао Цза-дун Хятадын коммунист намын ерөнхий шугамыг тодорхолйлон заахдаа: “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш социалист өөрчлөлтийг үндсэнд нь дуусгах хүртэл шилжилтийн үе” болно. Шилжилтийн энэ үед намын ерөнхий шугам, үндсэн зорилт бол улс орныг аажмаар социалист аж үйлдвэртэй болгож, хөдөө аж ахуй, гар үйлдвэр, худийн худалдаанд хийгээд ау үйлдвэрт аажмаар социалист өөрчлөлт хийх явдал мөн гэжээ. Хятад оронд социалист нийгмийг байгуулах явдал бол үнэхээрийн асар том зорилт мөн. Хятадын коммунист нам марксист-ленинист онолыг эзэмшин, Зөвлөлт Холбоот Улсын социалист байгуулалтын баялаг туршлагыг түшиглэж, хөдөлмөрт дуртай Хятадын ард түмнийг социализмын байгуулалтын түүхт зорилтыг биелүүлэхэд итгэлтэйгээр жолоодож байна. Бүгд Найрамдах Хятад Улс эдийн засаг, соёлын талаар гайхамшигт амжилтуудыг олов. Тус улсад анхдугаар гурван жилийн дотор улс ардын аж ахуйг амжилттай сэргээв. Үүнд Хятадын ард түмэн дайнд эвдэрсэн үйлдвэрүүдийг бүрэн сэргээсэн төдийгүй, бас одоо үеийн шинэ үйлдвэрүүдийг байгуулжээ. Улс ардын аж ахуйг сэргээсэн нь төлөвлөгөө бүхий өргөн их байгуулалтын ажлыг өрнүүлэн, улс орныг аж үйлдвэржүүлж, социализмд аажмаар шилжих зорилтыг биелүүлэхэд сайхан болоцоотой болгожээ. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх талаар 1953 онд эхэлсэн анхдугаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд тус орны эдийн засгийн дотор хүнд аж үйлдвэр голлох суурь эзэлнэ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 1952 оныхтой жишээлбэл 1957 онд хоёр дахинаас илүү болж нэмэгдэнэ. Аж үйлдвэрийн талаар оруулж байгаа хөрөнгөний 85 хувь гаруйг хүнд үйлдвэр хөгжүүлэхэд зориулна. Хятад улсын таван жилийн төлөвлөгөөний анхны жилд Аньшин хотод болдын цувамал болоод металлын трубын том завод байгуулахын хамт суурь машины үйлдвэрт зориулсан машиныг хийж эхлэв. Хятадын дотор автомобилийн завод байгуулж байна. Мөн өдий төдий цахилгаан станц, нүүрсний, нэхмэлийн ба цаасны фабрик, чихрийн заводын зэрэг үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар бэлтгэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс, социалист аж үйлдвэрээ хөгжүүлэхэд аугаа их Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн чин сэтгэлийн тусламжийг авч байна. Ноднин жилийн
208 байгуулсан хэлэлцээрийн ёсоор Б.Н.Х.А.Улсын 141 том аж үйлдвэрийн газрыг байгуулан шинчлэхэд нь СССР-ээс зүйл бүрийн тусламж үзүүлж байна. Тус улсын чөлөөлөгдсөнөөс хойших жилүүдэд улсаас эдийн засгийн бодлогын үндсэнд дийлэнхдээ социалист секторийн хөгжилтийг хангах зорилт тавьжээ. Хятадын аж үйлдвэр 1953 он ба 1954 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэв. 5 жилийн дотор гадаад дотоод худалдаа бас үлэмж хэмжээгээр хөгжив. Соёл, гэгээрлийн талаар Хятадын ард түмэн асар их амжилт олжээ. Б.Н.Х.А. Улсын бага, дунд, дээд сургуульд олон арван сая хүүхэд залуучууд сурч байна. Хөдөлмөрчин ард түмний аж байдал улам чинээлэг баясгалантай болов. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн анхдугаар хурлын чуулган 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын үндсэн хуулийн батлав. Б.Н.Х.А.Улсын үндсэн хуулв манай аугаа их хөрш хамь Хятадын ард түмний олон жилийн турш хийсэн эрэлхэг тэмцлийн үр дүн юм. Б.Н.Х.А. Улсын үндсэн хууль нь Хятадын яруу алдарт Коммунист намын удирдлагаар Хятадын ард түмний олж авсан бүх ололтийг бататгажээ. Хятадын ард түмэн өөрийн эх орны аюулгүй байдлын баталгаа ба өөрийн оронд бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд энх тайван нөхцөл хэрэгтэй гүн ухамсарлаж эх нутгийнхаа салшгүй хэсэг Тайвань арлыг чөлөөлөх тухай ардчилсан намууд ба Б.Н.Х.А.Улсын ардын байгууллагуудын хамтарсан тунхаг нь Чан Кайшийн урвагч явцуу бүлэг ба түүнийг тэтгэгч А.Н.Улсын ноёрхлоос Тайвань арлыг чөлөөлөх талаар Хятадын ард түмэн зориг төгөлдөр байгааг гэрчилж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын алдар хүнд дэлхий дахинд хэмжээлшгүй ихээр өсөн бэхжив. Б.Н.Х.А.Улс эв их Зөвлөт Холбоот улс тэргүүтэй энх тайван, ардчилал, социализмийн лагерт бат зогсож байна. Монгол-Хятадын ард түмний уламжлалт найрамдлын 10 хоногийн нээлтийн өдөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойн энэ тэмдэглэлт өдөртэй нэгэн зэрэг боллоо. Хятадын ард түмний яруу алдарт баярын өдөр энх тайвныг эрхэмлэгч Монголын ард түмнээс ах дүү агуу их Хятадын ард түмэнд шинэ Хятадын аж ахуй соёлын бүтээн байгуулалтад улам сайхан амжилт олохыг ерөөж байна. Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. Б.Н.Х.А. УЛСААС УЛААНБААТАРТ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ХҮЛЭЭН АВАЛТ БОЛОВ Энэ 10 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба, ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Б.Ширэнлэв, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв
209 Хорооны нарийн бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч Д.Цэдэв, ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны сайд Б.Жаргалсайхан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын яамдын сайд Д.Балжинням, Т.Бавуудорж, Ц.Жанчив, Д.Моломжамц, М.Жамсран, П.Баатар, М.Лувсанчоймбал, Л.Дамдинжав, С.Пэлжээ, С.Ядамсүрэн, Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажлыг өнгөрүүлэх комиссын дарга Шарав, дэслэгч генерал Ж.Лхавгасүрэн, Урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга С.Чойжамц, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч Г.Чимэд, Улсын байгууллагуудын хариуцлагатай ажилтан, олон нийтийн төлөөлөгчид, соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн нар ба уран зохиолч Цао Юй тэргүүтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёлын төлөөлөгчид, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулан манайд байгаа Хятадын циркийн жүжигчид байлаа. Хүлээн авалт дээр СССР-ээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер ба мөн улсуудын Элчин сайдын яамдыг гшиүүд байлцав. Хүлээн авалт дээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин нар харилцан баярын үг хэлэв. Хүлээн авалт чин зүрхний найрсаг байдлын дунд болж өнгөрөв. Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. Б.Н.Х.А. Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг хүлээж авав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайдын 1 дүгээр орлогч нөхөр Б.Ширэндэв, М.А.Х. Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Н.Лхамсүрэн нар Монгол Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор ирсэн Цао Юй тэргүүтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг энэ 10 дугаар сарын 1-нд хүлээн авч ярилцав. Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. “Б.Н.Х.А. Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв 10 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотын Элдэв-очирын нэрэмжит кино театрт МонголХятадын найрамдлын 10 хоногоор тохиолдуулан байгуулсан “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээгдэв. Үзэсгэлэнгийн нээлтэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю. Цэдэнбал, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д. Дамба тэргүүтэй нам засгиийн удирдагчид, СССР-ээс тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Б.Н.А. Солонгос Ард Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон
210 Дон Чер, мөн улсуудын элчин сайдын яамны гишүүд, Монгол ард улсын яамдын сайд соёл, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтэн, нийслэлийн олон нийтийн төлөөлөгчид байлцав. Үзэсгэлэн нээхэд Б.Н.Х.А.Улсаас Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор ирсэн Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн төлөөлөгчид байв. Үзэсгэлэнг нээхийн өмнө Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэн өнгөрүүлэх комиссын дарга нөхөр Шарав, Монгол-Хятадын найрамдлын 10 хоног нь манай хоёр улсын найрамдлыг улам бүр бататган бэхжүүлэх их ач холбогдолтойг дурдаж, үг хэлэв. Дараа нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн гүн гүнзгий ач холбогдлыг тэмдэглэхэд манай хоёр улсын ах дүүгийн уламжлалт сайхан найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж тус хоёр орны эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг цаашид улам өрнүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Дараа нь нөхөр Шарав, үзэсгэлэнгийн хаалганд татсан улаан торгон тууз хайчилж үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнгийн төвд Б.Н.М.А.Улсын үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл урлагийн гайхамшигт сайхан ололт амжилттай манай олон мянган үзэгчид сэтгэл бахдан танилцаж байна. Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. Б.Н.Х.А.УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР, ЧОЙБАЛСАНГИЙН БУНХАНД ЦЭЦЭГ ТАВИВ Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд оролцохоор ирсэн Цао Юй тэргүүтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёл, урлагийн төлөөлөгчид энэ 10 дугаар сарын 1-нд Сүхбаатар-Чойбалсангийн бунханд орж фэфэг тавив. Тэр төлөөлөгчдийг цэцэг тавихад Гадаадтай соёлоор харилцах товчооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Хосбаяр байлцав. Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 1-р нүүрт. Б.Н.Х.А Улсын 5 жилийн ой БНХА Улсын 5 жилийн ой ба Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулан 1954 оны 9 дүгээр сарын 30-нд Улаанбаатарт хийсэн баяын хуралдаан дээр нөхөр Б.Ширэндэвийн хийсэн илтгэл Нөхөд өө! Энэ оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 жилийн ой болох гэж байна. Зөвлөлт Холбоот Улсаар толгойлуулсан бүх ардчилсан лагерь, Хятадын ард түмний хамтаар энэ түүхт ойн баярыг угтаж байна.
211 Зуу гаруй жил баатарлаг тэмцэл явуулсныхаа үр дүнд Хятадын ард түмэн 1949 онд өөрийн коммунист намын удирдлагын доор өөрийн империализм, феодализмын эсрэг хувьсгалын их ялалтыг хийлээ. Энэ ялалтын ачаар Б.Н.Хятад Ард Улс байгуулагдсан билээ. Октябрийн социалист их хувьсгал, СССР-т социализм ялсан явдал, дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийн фашизм ба японы милитаризм бут цохигдсон явдал бол эзэрхэг түрэмгий үндэс суурийг бүр мөсөн сулруулсан юм. Энэ нь Хятадын хувьсгал ялах чухал бололцоог бий болгосон юм. “Октябрийн хувьсгалын буугийн дуугаар марксизм-ленинизм манай оронд дэлгэрсэн юм. Гагцхүү орос хүмүүсийн замаар явах нь чухал гэсэн дүгнэлт гарсан юм” гэж нөхөр Мао Цзэ-дун бичсэн билээ. Хятадын хувьсгалын ялалт нь дэлхийн империализмийн бүх системд шинэ, сүрхий цохилт болсон юм. Шинэ Хятад улс төрж ирсэн ба Б.Н.Х.А.Улсын олсон асар их амжилт нь хараат ба колони орны олон сая ард түмнийг империализмийн дарлалын эсрэг тэмцэлд зоригжуулж байна. I Хятадын ард түмний бүтээн босгох хөдөлмөрийн амжилтууд Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ой бол Хятадын ард түмнээс империализм ба феодализмыг ялж, ардын ардчилсан эрх чөлөөт Бүгд Найрамдах Улсынхаа амьдралын бүх салбар дээр өнгөрсөн таван жилийн дотор олсон яруу амжилт бүтээлийн ард түмний их баяр юм. Хятадын ард түмний аугаа хүчин чадал нь амьдралын салбар бүхэнд оргилон гарч байна. Хятад улсад коммунист намын удирдлаган доор хувьсгалын ёсоор шийдвэрлэсэн хувьсгалч шинэчлэл нь Хятадын ард түмний хийсэн томоохон тэмцлийн үр дүн юм. Газрын эздийн мэдэлд байсан 47 сая гектор газрыг газаргүй ба бага газартай 300 сая тариачдад шилжүүлсэн нь уг газрыг жинхэнэ хөдөлмөрөөрөө боловсруулан эдлэгчдэд зориулсан хэрэг юм. Хятадын ардын хувьсгал гадаадын империастуудын бүх эрх ямба ба монополист хөрөнгөтний ноёрхлыг устгажээ. Том хөрөнгөтний өмчийг хурааж, газрын баялаг, ой мод, ус зэргийг улсын өмчболгожээ. Б.Н.Х.А Улсын хөдөлмөрчид, СССР-ийн ах дүүгийн тусламжийг хүлээж, олон зуун жилийн дайнд сүйтгэгдэж, гадаадын империастуудад дээрэмдүүлсэн аж ахуйгаа богино хугацааны дотор өөрийн ардын төр засгийн газар ба коммунист намын удирдлаган дор амжилттай сэргээнбосгосон юм. Ардын засгийн газар нь аж ахуйгаа сэргээн босгохдоо Б.Н.Х Ард улсын санхүүг эмхлэн зохион байгуулах талаар ихээхэн ажлыг явуулж, санхүүгийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлж, улсын төсвийн орлого зарлагын хэмжээг тохируулан, албан татварын бодлогыг шинэчлэн тогтоосон юм. Эдгээр хувьсгалт арга хэмжээний үрээр Б.Н.Х.А.У, социализмд шилжих үеийн зорилгыг ханган өөрийн орныг хүнд үйлдвэртэй болгох, ХАА, үйлдвэр худалдааг аажмаар социаист ёсоор өөрчлөх ажлыг явуулж байна.
212 Хятадын коммунист нам, төв засгийн газар өөрийн орныг хувьсгалч ёсоор өөрчлөх төлөвөгөөг ханган биелүүлэхдээ социаист секторыг тал бүрээр бэхжүүлэн хувийн өмчтөн ба хөрөнгөтний гарт байгаа үйлдвэрлэлийн хэрэгслийн өмчийг хязгаарлаж байгаа юм. Коммунист нам ба Ардын төс засгийн газар, Ардын засгийн хяналтанд байгаа улсын капиталзмийг ашиглан улмаар үндэсний хөрөнгөтний өмёийг ирээдүйд нийт ардын өмч болгон хувиргах нөхцлийг бий болгож байна. Хятад ард улс өөрийн орныг аж үйлдвэр ба ХАА дахь социалист секторыг байнга бэхжүүлж социализмын эдийн засгийн гол бааз болсон хүнд үйлдвэрлэлийг аажмаар байгуулахад онц анхаарлыг тавьж байна Хөгжин бэхэжсээр байгаа улсын социалист аж ахуйн сектор бол аж үйлдвэр, тээвэр, санхүү, зээл, дотоод гадаад худалдаа зэрэг эдийн засгийн гол салбарт ноёрхож, тус орны ардын аж ахуйд чухал суурийг эзэлж байна . Социализм байгуулах зорилттой холбогдуулж Б.Н.Х.А.У ардын аж ахуйг төлөвлөгөөтэй хөгжүүлэх ажилд 1953 онд оржээ. Хятадын ажилчин анги ба бүх хөдөлмөрчид баатарлаг хөдөлмөрөөрөө 5 жилийн төлөвлөөгөөний зорилтыг амжилттай биелүүлж байна. 1953 оныг 1952 онтой зэрэгцүүлэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ нь өртгийн ханшаар 33% үүний дотор улсын аж үлдвэрийн бүтээгдэхүүн нь 40%-иар нэмэгджээ. Одоо үеийн аж үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн нь тус орны үбтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 1952 онд 28 1953 онд 31 хувиар тус тус өсчээ. Цахилгаан энерги хими, барилгын материал, машни ба нэхмэлийн үйлдвэрлэл, тэрчлэн төмөр замын тээвэрлэлт зэрэг Хятадын аж үйлдвэрийн голлох салбарууд нь төлөвлөгөөгөө ихээхэн давуулан биелүүлжээ. Зөвлөлт-Хятадын хэлэлцээр ба юуны өмнө найрамдал холбоо ба харилцан туслалцах тухай тус хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээний ёсоор СССР-ээс Хятадад өргөн тусламж үзүүлж байна. Б.Н.Х.А.У-д СССР-ийн тусламжтайгаар аж үйлдэрийн 141 газрыг шинээр ба өөрчлөн байгуулж байна. Өнгөрсөн онд байгуулж эхэлсэн аж үйлдвэрийн 114 чухал газрын 36 нь одоо бүрэн буву хагас ашиглалтанд ороод байгааг бид мэдэж байна. Тус оронд металлургийн аж үйлдвэр хурдан хөгжиж байна. Өнгөрсөн онд Аньшаний металлургийн шинэ техникээр тоноглогдсон 4 барилгыг өөрчлөн байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд, Хуанши Бао Тао хотуудад металлургийн 2 шинэ базыг барьж эхэлсэн байна. Мөн тус оронд авто машин, тракторын завод олон уурхай цахилгаан станцыг байгуулж байна. Усан ба төмөр замын хийгээ авто машины тээвэр түргэн хөгжиж байна. Сүүлийн 3 жилийн дотор төмөр замын 10 мянган километрийг сэргээж 1267 километр шинээр тавьжээ. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ ихээр нэмэгдэж байгаа нь хөдөлмөрчдийг аж үйлдвэрийн ба хүнсний бараагаар хангах өргөн бололцоог бий болгож байна. Ардын төв засгийн газар, коммунист намаас таиарчдын аж ахуйд туслах зорилгоор том ба днд хэмжээний нуур байгуулж, тариа хорлодог хорхой шавжтай тэмцэх, химийн зүйл ба химийн бордоо хөдөө аж ахуйн багажийг тариаланчдад их хэмжээгээр өгч байна.
213 Б.Н.Х.А.У-д хөдөө аж ахуйн машины станц, улсын аж ахуй, мал аж ахуйн ферм, улсын чанартай туршлагын аж ахуйн үйл ажиллагааг нэвтрүүлэх станцыг олон тоогоор байгуулжээ. 1953 оны эцсээр бүх тариачны өрхийн 43 хувь нь хөдөлмөрөөрөө харилцан туслалцах хэсэг ба хөдөө аж ахуйн хоршоололд нэгдсэн бөгөөд хөдөө а ахуйн хоршооллын тоо одоо 75 мянга болжээ. Эдгээр арга хэмжээ нь тус орны хөдөө аж ахуйг түргэн хөгжүүлэх нөхцлийг бий болгож байна. 1953 онд Хятадын нилээд аймагт гантай байсан боловч, 1952 оныхоос илүү ургац авсан бөгөөд бүх үр тарианы хэмжээ нь дайны өмнөх амгийн дээд хэмуээнээс 16 хувиар давжээ. Тус орны үйлдвэрлэх хүчний үндсэн дээр Б.Н.Х.А.У-ын хөдөлмөрчдийн соёлын ба материаллаг амьдралын хэмжээ дээшилж байна. 1953 оныг 1952 онтой харьцуулахад улсын ба улсын хяналтанд байгаа хувийн хэвшлийн ажилчин албан хаагчдын бодит цалин 50, хөдөлмөрийн даатгалын зардал 40, бүх хүн амын худалдан авах чадал 20 хувиар өсчээ. Улсын дэлгүүрүүдэд хүнсний зүйлийг ард иргэдэд 1953 онд 1952 оныхоос 70 хувиар илүү бас барааг 47 хувиар илүү худалджээ. Олон том хотууд ба түүний дотор БНХА Улсын нийслэл Бээжин хотод, орон сууц ба соён гэгээрлийн барилгыг хөгжүүлэх асар их ажил өрнөж байна. Зөвхөн 1953 онд 12 сая хавтгай дөрвөлжин талбайд орон сууцны барилга барьжээ. БНХАУлсын соёлын талаар олсон амжилт нь асар их юм. Тус орны бага сургуулиудад бүгд 55 сая хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ нь 1949 онд суралцаж байсан хүүхдүүдийн тооноос 2,5 хувиар илүү юм. Дээд сургуулийн оюутны тоо 220 мянга хүрсний дотор 60-80 хувь нь ажилчин тариачны хүүхдүүд юм. Б.Н.Х.А.Улсад шинжлэх ухаан, урлаг, утга зохиол хөгжих өргөн зам нээгдсэн юм. Шинжлэх ухаан урлагийн олон тооны барилгууд ба эрдэмтэн, зохиолч, урлагийн зүтгэлтнүүд , Их хятадын ард түмний соёлын баялаг өвийг уламжлан шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын чухал асуудлуудыг шийдвэрлэж байна. Хувьсгалт дайн ба газрын шинэчлэлийн явц дунд феодалын мөлжилтийн систем нь хэдхэн аймгийг оролцуулахгүйгээр бүх орон даяар устгагдаж, хөрөнгөтний мөлжилтийг эцэс болгох шургуу тэмцэл явагдаж байна. Эдгээр түүхт өөрчлөлтийн үрээр хоцрогдмол хагас колони байсан Хятад орон эрх чөлөөтэй ардын ардчилсан улс боллоо. 5 жилийн өмнө Хятад оронд тогтсон ардын засаг нь төрийг удирдах ажилд өргөн олныг оролцуулах бололцоог хангаж байна. Ардын засаг, бүх үндэстний тэгш эрхийг тунхаглаж, автономит эрхийг олгосны үрээр 1953 оны эхэнд Хятад улсад үндэстний автономит аймаг 130 байгуулагджээ. Сая болж өнгөрсөн сонгуулийн үеэр 6 сая 600 мянган хүн ардын төлөөлөгчдийн хурлыг депуттатаар сонгогджээ. Эдний дунд үндэсний нэгдсэн фронтын зорилгыг зөвшөөрсөн Хятадын хүн амын бүх анги давхарганы төлөөлөгчид оржээ. Улсын сонгууль ба үндсэн хуулийн төлөвлөгөөг бүх орон даяар хэлэлцсэн явдал бол коммунист намынхаа удирдлаган доор социализм байгуулах замаар итгэлтэй давшиж байгаа Хятадын ард түмний нэгдэл нягтралын тод илрэл боллоо.
214 Хятадын ардчилсан төр байгуулалтын батжин бэхжиж буйн бас нэгэн хурц гэрч бол Б.Н.Х.А.У-ын үндсэн хуулийг ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганаас нэг дууаар баталсан явдал юм. Б.Н.Х.А.У-ын үндсэн хуульд Хятадын ард түмний олон үеийн хүсэл эрмэлзэл түүхт туршлага багтжээ. Энэ үндсэн хууль бол хятадын ард түмнээс урт удаан хугацаанд явуулсан эрх чөлөөний төлөө баатарлагаар тэмцсэн туршлага ба сүүлийн жилүүдэд олсон асар их амжлтуудыг хууль ёсоор бататгаж Б.Н.Х.А.У бол мөлжилтийг аажмаар устгаж социалист нийгмийг байгуулах явдлыг хангана гэж тодорхойлжээ. Б.Н.Х.А.У бол ажилчин ангиар удирдуулсан бөгөөд ажилчин тариачны холбоон дээр үндэслэсэн ардын ардчилсан улс мөн гэж үндсэн хуульд тодорхойллоо. Энэ нь хятадын ардын төлөөлөгчдийн хурал ба орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурлаар бүрэлдсэн жинхэнэ ардынзасгийг үндсэн хуульд бататгажээ. Ардын ардчилсан байгууллын их амжилтыг харуулсан бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганы түүхт шийдвэрт зөвллөт холбоот улсаар толгойлуулсан социалист лагерийн ард түмэн түүний дотор манай ард түмэн хятадын ард түмний хамт бахархаж байна. Б.Н.Х.А.У-ын алдар хүнд олон улс харилцааны хувьд өсөн бэхэжсээр байна. II Б.Н.Х.А Улс бол дэлхий дахины энх тайвны том хүч мөн Энх тайвныг эрмэлзэгч их гүрэн ардын засагт шинэ Хятад төрсөн явдал энх тайван, ардчилал, социализмын лагерийн том ялалт мөн. СССР, Хятад хоёр орны их ард түмний нөхөрлөл нь өдрөөс өдөрт батжин бөхжиж энх тайван, ардчилал, социализмын лагерийг цаашид бэхжүүлэх тэмцэл дээр асар их хүчин болсон юм. Хятадын ард түмэн их зөвлөлт холбоот улс ба ардын ардчилсан орнуудтай бат нягтран, улс түмний энх тайвны төлөө дайн ба харгислалын эсрэг тууштай тэмцлийг явуулж байна. Америкийн түрэмгийлэгчид Б.Н.Х.А.У-ын нутгийн салшгүй хэсэг Тайвань ардыг түрэмгийлэн эзэлсээр байна. Америкийн эзэрхэг түрэмгийчүүдийн гар хөл болсон Чан Кай шийн дээрэмчид бут ниргэгдэж, Хятадын Тайвань арал чөлөөлөгдөх нь ямар ч эргэлзээгүй юм. Солонгост түрэмгий дайныг өдөөгчид бол улс түмний хоорондын харилцааг туйлд нь хүртэл хүндрүүлэн улмаар дэлхийн дайн үүсгэхийг оролдсон юм. Солонгосын ард тмнээс эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцэл дээр олсон баатарлаг ялалт нь дайн өдөөгч америкийн харгислагчдын хар санаат бодлыг тас цохин хаясан юм. Солонгосын ард түмний энэ шударга тэмцэлд Хятадын ардын сайн дурынхан идэвхтэй оролцсон нь ард түмний хооронд энх тайвныг бэхжүүлэх хэрэгт БНХАУ-аас оруулсан их хувь нэмэр мөн. Америкийн харгисууд хуурай ба усан замаар Хятадын хилийг бүдүүлгээр зөрчиж, Хятад улсыг эдийн засгийн талаар хавчих бодлогыг явуулан, Японы милитаризмийг
215 сэргээж Азийн орнууд ба юуны өмнө СССР болно Б.Н.Х.А.У-ын эсрэг харгис эвслүүдийг байгуулж байна. Америкийн импиралистууд Б.Н.Х.А.Улсыг ганцаардуулах бодлого явуулж, түүнээс НҮБ-д зохих байр сууриа эзлэхэд нь хортой саадыг хийж байдаг юм. Дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх ба улс түмний хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Азийн аугаа их гүрэн Хятадаас НҮД-д хууль ёсны эрхээ эдлэх, арьс үндсээр ялгаварлах үзэл бодлыг зогсоон, бүх улс гүрнүүдээс Б.Н.Х.А.Улстай эвийн харилцаа тогтоохыг хойшлуулшгүй шаардаж байгаа юм. Олон улсын хоорондын байгууллагууд, Тухайлбал НҮБ-д идэвхтэй оролцох талаар БНХА Улсын хуль ёсны эрхийг СССР НҮБийн ерөнхий ассамблийн чуулганууд олон улсын хоорондын бүх хурал зөвлөгөөнүүд дээр тууштай хамгаалсаар ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын одоо хуралдаж байгаа 9 дүгээр чуулган дээр СССР-ийн төлөөлөгчид нь Ерөнхий ассамблей ба НҮБ-ийн бусад байгууллагуудад Хяталын төлөөлөгчид зохих байр суурь эзлэх ёстой гэдэг саналыг дахин оруулсан юм. Гэвч Америкийн хавчлагын уршгаар энэ асуудал хойш тавигдсан юм. Тэгэвч Америкийн монополистуудаас Хятадын талаар явуулж байгаа энэ түрэмгийллийн бодлого биелж чадахгүйг амьдралын алхам бүхэн харуулж байна. Америкийн түрэмгийлэгчдийн харгис бодлого нь дэлхийн бүх ард түмэн азийн ард түмний зүгээс хатуу ширүүн цохилтыг авсаар байна. НҮБ-ийн ажиллагаанд Хятадын 600 сая хүн амын төлөөлөгчид заавал оролцох ёстой гэж Азийн ихэнх орнууд үзэж байна. Хятад улсын хууль ёсны эрхийг НҮБ-д эзлүүлэх тухай Баруун европийн орнууд Ойрын ба Дундад, Дорнот, Африк, Латин Америкийн улсууд хүчтэй шаардаж байна. Б.Н.Х.А.Улс нь Америкийн түрэмгийлэгчдийн учруулж байгаа элдэв саад тотгорыг ялж, олон улсын хоорондын чухал асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцсоор ирсэн ба оролцсоор ч байгаа юм. Хятадын ард түмний төлөөлөгчид өнгөрсөн 4 жилийн дотор олон улсын хоорондын чанартай 146 бага хурал, зөвлөгөөнд оролцож ирлээ. Ялангуяа Хятад улсын төлөөлөгчид Женевт болсон Гадаад явдлын яамдын сайд нарын зөвлөгөөнд орсон явдал их ач холбогдолтой боллоо. Энэ зөвлөгөөний үрээр Энэтхэг Хятада дайн зогсжээ. Нөхөр Чжоу Энь лайгаас Энэтхэг бирмийн Ерөнхий сайдуудтай хийсэн хэлэлцээр бол энх тайвныг хамгаалах хэрэгт томоохон хувь нэмэр болсон бөгөөд Азийн орнуудын харилцаанд шинэ үеүдийг нээжээ. Энэтхэг Индонези, Бирма зэрэг Азийн орнууд Манильд болсон хуйвалдаанд оролцоогүй нь Азид дайн өдөөх гэсэн Америкийн харгис бодлогын эсрэг Азийн ард түмний шийдвэртэй тэмцэж байгаагийн тодорхой баримт юм. Хятадаас зөвлөлт ба ардын ардчилсан орнуудтай явуулж байгаа барааны гүйлгээ өргөжсөн нь Хятадын гадаад худалдааны өсөлтөд ихээхэн дөхмийг үзүүлсэн байна. Хятад ба ардчилсан лагерийн орнуудын худалдааны харилцаа өргөжсөн явдал бол Америкууд Хятадыг эдийн засгийн талаар хавчих гэсэн бодлогыг бүр мөсөн унагааж, харин америкийн
216 энэ бодлогыг Хятадын ард түмэн чадвартай ашиглаж америкаас хятадын эдийн засгийн талаар өөрийн хараат орон болгох гэсэн бодлогыг устгасан юм. Хятадыг эдийн засгийн талаар хавчих бодлогыг 1951 оноос эхлэн тавьсан хөрөнгөтний орнууд 1953 онд энэ бодлогоо өөрчлөхөд хүрчээ. 1953 оныг 1952 онтой зэрэгцүүлэхэд Хятад ба дэлхийн хөрөнгөтөн орнуудын худалдааны харилцаа нь 26 хувиар нэмэгдэж 1950 оныхоо хэмжээнд ойртсон байна. Өнгөрсөн хоёр жилийн дотор Хятад, Англи, Франц, Баруун германы хооронд худалдааны харилцаа эрс өсчээ. Сүүлийн үед 50 гаруй хөрөнгөтөн улс БНХАУлстай худалдааны харилцаа тогтоожээ. Б.Н.Х.А.Улс аугаа их зөвлөлт холбоот улсаар толгойлуулсан энх тайвныг эрхэмлэгч орнуудын эгнээнд идэвхтэй оролцож байгаагаараа империалистуудаас Азийн орнуудыг дураараа боолчилж дэлхийн шинэ дайны голомт байгуулах гэсэн хомхой эрмэлзлийг хазаарлан барьж чадах тийм том хүч боллоо. III Монгол Хятадын ард түмний ах дүүгийн нөхөрлөлийг цаашид улам бэхжүүлэхийн төлөө Манай Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй байгуулсан нөхөрлөлөө цаашид улам бэхжүүлэх зорилгыг тавьж Б.Н.Х.Ард Улсын таван жилийн ойг угтаж байна. Монгол Хятадын ард түмэн эртнээс нааш нөхөрсөг найз байхыг эрмэлзэж ирсэн түүхтэй юм. Айл зэргэлдээ оршиж байсан манай хоёр ард түмэн нэг нэгийнхээ соёлыг эрт цагаас эхлэн харилцан сонирхож байсан юм. Б.Н.Х. Ард Улсын номын сангууд “Нууц товчоо” зэрэг Монгол бичгийн зохиолын зүйлээс байдаг ба мөн манай улсын номын сангууд “Гаму” (он тооллын бичиг), “Сангуоджи” (гурван улсын түүх), “ши-ю-жи”, “Шү-хү-жуань” (тарианы бослогын тухай зохиол) зэрэг Хятадын классик утга зохиолын бүтээлүүд монгол хэл дээр байдаг нь санамсаргүй хэрэг бишээ. Харин манай ард түмнүүдийн нөхөрсөг харилцаанд Монгол хятадын феодалууд, харийн түрэмгийлэн эзлэгчид зэрэг дарлагч ангиуд үргэлж саад хийдэг байжээ. Манай хоёр орны нийтийн дайсан болох дотоодын дарлагчид гадаадын империалистууд ард түмнийг боолчлох зорилгоо биелүүлхийн тулд манай ард түмнүүдийн хоорондын эв тангараг алдуулахыг аль болохоор оролдож байсан юм. Гэвч тус хоёр орны хөдөлмөрчид дайсагнагч хүчний эдгээр оролдлогыг даван ялж, эрх чөлөөний тэмцэл дээрээ харилцан чин сэтгэлээсээ талархдаг байжээ. Ялангуяа манай хоёр орны ард түмэн гадаад дотоодын дайсны эсрэг тэмцэл дээрээ харилцан талархаж байсан тухай сэтгэл хөдөлгөх баримт багагүй байдаг юм. Их Туань гэдэг хятадын ард түмний бослогыг дарах ажилд оролцуулахаар 1900 онд Чин улсын эрх баригчдаас татсан 2000 монгол цэрэг энэ бузар явдалд оролцохгүй гэж татгалзан нутагтаа буцсан билээ. 1911 онд манай ард түмнүүд, Чин улсын гинжнээс мултрахын тулд хоёулан тэмцэж байсан үед Чин улсын хүрээндэх амбанг хамгаалж байсан хятад цэргүүд, Манжийн дарлалын эсрэг бослого гаргасан монголчуудын талд орж байсан билээ.
217 Орос оронд Октябрийн хувьсгал ялж, 1921 онд М.А.Х. Нам ба Хятадын коммунист нам байгуулагдсан нь Монгол хятадын ард түмэнд феодал, колонийн дарлалаас чөлөөлөгдөхзамыг нээсэн юм. Агуу их Октябрийн социалист хувьсгалын нөлөөний дор манай орнуудад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байсан тэр үед гадаадын империалистууд манай ард түмнүүдийн хооронд эв нөхөрлөл алдагдуулахаргыг хэрэглэн эрх чөлөөний хөдөлгөөнийг сулруулахыг оролдож байсан билээ. Англи, Америк, японы империалистууд манай ард түмнүүдийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний эсрэг тэмцэлдээ Монголын феодлын ба Хятадын харгис цэргийн эрх баригчдыг ашиглаж байсан юм. Пролетарийн интернационализм ба улс түмний хоорондын нөхөрлөлийн зарчмыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт Нам, Хятадын Коммунист Нам нь гадаадын имкериалистууд, түүний тагнуул төлөөлөгчдийн энэ хорт явууллагааг цаг ямагт илрүүлэн няцаасаар иржээ. Бүр 1921 онд М.А.Х. Нам өөрийн анхны түүхт бичиг болох “Эрмэлзэх 10 зүйлдээ” бичсэн нь: “Манай Монгол Ардын Намтай адил, харгисыг халах, боловсролд урагш давшихыг эрмэлзэх, ард иргэний эрхийг нийтэд тэгшлэн засах гэсэн Хятад, Оросын намуудтай нэвтрэлцэн найрамдаж харилцан хичээнэ” гэжээ. Энэ сайхан үзэл санаа нь намын их хурлууд ба улсын их хурлын чуулгануудын удаа дараагийн шийдвэрт улам тод илрэлээ олсон юм. Коммунист Намаар удирдуулсан Хятадын ажилчин анги ба бүх хөдөлмөрчид Америк, Англи, Японы империалистууд, Хятадын феодал хөрөнгөтнүүдийн эсрэг тэмцлийг хийж манай ард түмний тэмцэлд асар их дэмжлэг үзүүлсэн юм. Хятадын коммунист нам ба ажилчин ангиас Монголын талаар явуулж байгаа энэ зарчимт хувьсгалч бодлогыг 1922 онд хэвлэгдсэн Хятадын Коммунист Намын төв Хорооны долоо хоногт нэг удаа гардаг “Шиян Дау-Чжоу-бао” сонинд нийтлэгдсэн “Монголын асуудлынйх талаар манай хүмүүс ямар ойлголттой вэ?” гэдэг үгүүлэлд тодорхой заажээ. Энэ өгүүлэлд дурдсан нь: “...Хятад түүний ард түмэн нь Монголын ард түмэн шигэрх чөлөөтэй болохын төлөө шургуу тэмцэж байгаа юм... бидний хөдөлмөрчид Монголын тусгаар тогтнолыг дэмжиж Монголын ард түмний эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө тэмцэх болно... бидний нийтийн үзэн ядагч дарлагч нараас гадна Хятад оронд танай нөхөд олон бий гэгчийг Хятадын дарлагдсан ардууд Монголын ард түмэнд хандаж анхааръя. Манай ард түмнүүдийн нийтийн дайсныг устгахын тулд улам бэхжүүлцгээе” гэжээ. Монголын ардын хувьсгалын эхнхий жилүүдэд тогтсон Монгол, Хятадын ард түмний харилцан талархан дэмжиж үзэл санаа нь дэлхий дахины империализм ба түүний зүйл бүрийн тагнуул төлөөлөгчдийн эсрэг Монгол Хятадын хөдөлмөрчдөөс явуулсан тэмцэлд асар их ач холбогдолтой болсон юм. Б.Н.М.А.Улс ба Б.Н.Х.А.Улсын хоорондын эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад нөхөр Чжоу Энь-лайгаас тэмдэглэж хэлсэн нь:
218 “Ялангуяа, 1921 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсан цагаас эхлэн Хятадын ард түмэн нь империализм ба феодлизмын эсрэг баатарлаг тэмцэлд Хятадын ард түмнээс өмнө ялалтыг байгуулсан Монголын ард түмэнд халуун дотнын нөхөрлөл ба хүндэтгэлийн сэтгэлээ Хятадын Коммунист Нам ба нөхөр Мао Цзе-дунгийн удирдлагын дор хэзээ ямагт илэрхийлсээр ирсэн юм...” гэжээ. Монголын ард түмэн тусгаар тогтносон улс төрөө байгуулан бэхжүүлэхдээ Хятадын ард түмний баатарлаг тэмцлийг ах дүү ёсоор талархан үзсээр ирсэн юм. Хятадын алдарт наймдугаар армиас Чан Кай-шийн харгис бүлэг ба гадаадын түрэмгийлэгчдийн галзуурсан довтолгооны эсрэг явуулсан баатарлаг тэмцлийн амжилтад манай ард түмэн чин сэтгэлээсээ баясан талархаж байсан юм. Японы империалистууд Хятадын ард түмний эсрэг дайн явуулж байсан үед Монголын ард түмэн, Хятадын ард түмний эрх чөлөөнд халдсан энэ жигшүүрт явдлыг удаа дараа шийдвэртэйгээр эсэргүүцэн, Зөвлөлтийн ард түмэн ба дэлхийн ардчилсан хүчнүүдийн хамт Японы түрэмгий нараас Хятадад явуулж байсан түрэмгий дайныг зогсоохыг шаардаж байлаа. Нөхөр Мао Цзе-дун тэргүүтэй коммунист намын удирдлагын дор Хятадын хөдөлмөрчдийн хийсэн хувьсгалт тэмцэл нь Японы зэвсэгт хүчнийг 1945 онд Зөвлөлтийн баатарлаг армийн бут цохиход асар их ач холбогдолтой болсон билээ. Манай орнуудын ард түмний нийтийн дайсны эсрэг дайныг ялуулснаар хийхэд Монгол Ардын Хувьсгалт Арми идэвхитэй оролцсон юм. Нөхөр Мао Цзе-дун, маршил Чойбалсан нас нөгцсөн явдалтай холбогдуулж ирүүлсэн цахилгаандаа бичсэн нь: “Японы империализмыг эсэргүүцсэн дайны үед маршил Чойбалсангаас Хятадын ард түмэнд үзээлж байсан тусламж дэмжлэг нь Хятадын ард түмний зүрхэнд мөнхжин дурсагдана” гэжээ. (“Үнэн сонины 1952 оны 26 дугаарт) Б.Н.Х.Ард Улс байгуулагдахын хамт тэгш эрх харилцан бие биеэ хүндэтгэх зарчим дээр үндэслэсэн нөхөрсөг бат харилцаа манай ард түмнүүдийн хооронд тогтлоо. Энэ нь манай орнуудын хооронд тогтоогдсон депломат хаилцаа, мөн 1952 онд Бээжин хотод тогтоосон Б.Н.М.А.Улсын хооронд эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, бас тус хоёр улсын хооронд худалдааны харилцаа ба цахилгаан холбоо тогтоох тухай хэлэлцээрт тод илрэлээ олсон байна. Одоо манай хоёр орны хооронд аль алиндаа ашигтай худалдаа улам хөгжиж байна. Соёл урлагийн төлөөлөгчдийг бие биедээ явуулах, манай орнуудын ардын аж ахуй соёлын амжилтыг харуулсан үзэсгэлэн байгуулах, оюутныг бие биедээ явуулан суралцуулах зэрэг бусад хэлбэрийн харилцаанууд нь манай улсуудын хоорондын соёлын харилцаа улам өргөжиж байгааг харуулж байна. Манай хоёр улсын зохиолчдын бүтээл нь Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улсын өргөн уншигчдийн хүртээл болж байна. Б.Н.Х.А.Улс ба Б.Н.М.А.Улсын хэвлэл нь тус хоёр орны ард түмнүүдийн энх тайван хөдөлмөрийн амжилтыг өргөнөөр сурталчилж байна.
219 Б.Н.Х.А.Улсын таван жилийн ойгоор тохиолдуулан нээгдэж байгаа Монгол-Хятадын найрамдлын арав хоног бол манай ард түмнүүдийн нөхөрсөг харилцааны цаашдын хөгжил бэхжилт ихээхэн тус дөхөм болох нь дамжиггүй. Найрамдлын арав хоногийн үеэр Хятад ард улсын энх тайван хөдөлмөрийн тухай илтгэл, ярианууд өргөнөөр явагдана. Улаанбаатар ба тус орны бусад хотуудаар, Б.Н.Х.А.Улсын амжилтыг харуулсан фото зургийн үзэсгэлэнгүүд нээгдэх болно. Найрамдлын арав хоногийн ажлын төлөвлөгөөнд Хятадын олон тооны кино зураг олон түмэнд үзүүлэх , Б.Н.Х.А.Улсын дуу хөгжмийг сурталчлах, Хятадын зохиолчдын бүтээлд зориулсан үдэшлэгийг зохиох зэрэг арга хэмжээнүүдийг явуулахаар оруулсан юм. Найрамдлын арав хоногийн үеэр Хятадын соёлын зүтгэлтнүүд, циркийн жүжигчид тус улсад ирж байгаа явдал бол Монгол-Хятадын найрамдлын арав хоногийг амжилттай явуулахад их тус болно. Б.Н.Х.А. Улсын таван жилийн ойг тохиолдуулан Хятадын хүндэт зочдод баяр хүргэж, тэд нар найрамдлын 10 хоногоор тохиолдуулан манай оронд ирсэн явдалд халуун талархлаа илэрхийлье. Б.Н.Х.А.Улсын 5 жилийн ойн баярыг өнгөрүүлж байгаа энэ өдрүүдэд найрамдалт Хятадын ард түмэнд манай ард түмэн гүн баяр баясгалантайгаар талархаж, өөрийн орныг цэцэглүүлэх ба бүх дэлхий дээр энх тайвныг бэхжүүлэх тэмцэлд шинэ шинэ амжилт олохыг хүсэж байна. Бүгд Найрамдах агуу их Хятад Ард Улс мандтугай! Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн нөхөрлөл мандтугай! Манай нийтийн хань их Зөвлөлт Холбоот Улс мандтугай! Хүчирхэг Зөвлөлт Холбоот Улсаар толгойлуулсан ардчилал, социализмын ялагдашгүй лагерь мандтугай! (Хуралдагсад удтал алга ташив). Үнэн сонин. 1954.10.02. Бямба. №234. (5831) 2,3-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд нөхөр Чжоу Энь-лайд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёрын эдийн засаг соёлын италаар хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсны 2 жилийн ойг тохиолдуулан нөхөр ерөнхий сайд Танд, Бүгд найрамдах хятад ард улсын засгийн газар, ах дүү аугаа их Хятадын ард түмэнд чин зүрхний баяр хүргэе. Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах түүхт хэлэлцээр нь гайхамшигт сайхан үр дүнтэй болж, хоёр улсын ах дүүгийн хоорондын ах дүүгийн найрамдлыг цаашид бэхжүүлэхэд улам их тус дөхөм үзүүлсээр байна. Монгол-Хятадын ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал мандтугай! Аугаа их Зөвлөлт Холбоот Улсаар манлайлуулсан энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерь мандтугай!
220 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Ю.ЦЭДЭНБАЛ Улаанбаатар хот 1954 оны 10 дугаар сарын 3. Үнэн сонин. 1954.10.03. Ням. №235. (5832) 1-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Хятадын найрамдлын 10 хоногт зориулан Улаанбаатар хотын Элдэв-Очирын нэрэмжит кино театрт байгуулсан “БНХАУлс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнт нийслэлийнхэн маш их сонирхон үзэж байна. Энэ үзэсгэлэнд шинэ Хятад ард улсын үйлдвэр, хөдөө аж ахуй, зам харилцаа, соёл гэгээрэл, урлаг, хятадын ард түмний улс төрийн идэвхжил Монгол-Хятадын ард түмний уламжлалт их найрамдлыг гэрэл зургаар яруу сайхан харуулснаас гадна Хятадын ард түмний ажилч хичээнгүй хөдөлмөр тэмцлийг үзүүлсэн олон сайхан плакат зураг тавьжээ. Үзэсгэлэнгийн үзмэрийн зүйл бүхэн манай үзэгч олны анхаарлыг ихэд татаж тэдний зүй ёсны баяр бахдлыг төрүүлж байна. Үзэсгэлэнгийн эхний “Социализм өөд дэвшиж яваа шинэ Хятад улс” гэсэн самбарт “Бүгд Найрамдах Хятад Ард Улс үүсэн тогтносон цагаас эхлэн социалист өөрчлөлтийг үндсэнд нь хийж дуусгах үе бол шилжилтийн үе юм. Шилжилтийн энэ үед намын ерөнхий шугам, түүний гол зорилго нь тус орныг социалист аж йлдвэржүүлэх, хөдөө аж ахуй, хувийн хөрөнгөтний мэдэлд байгаа худалдаа үйлдвэрлэлийн газруудад аажмаар социалист өөрчлөлт хийхэд оршино” гэж дарга Мао Цзэ-дуны хэлсэн үгийг иш татан том үсгээр бичжээ. Түүний дараагийн самбарт уудам их Хятад орны баруун хилд орших Паммиирын өндөр сүрлэг уулс, хөх мөрний урсгалын дагуу байдаг асар өндөр хадан хавцал, сэрүүн оргилт Хуй Шунь уул, үзэмж сайхан Ли жань мөрөн, хойт хятадын элбэг баян Тайюан, Хуан Жя шүгийн үзэсгэлэнт хүрхрээ зэрэг байгалийн сонин сайхан зүйлийн зургийг тавьжээ. Хуан пу Тян мөрний эрэг дээр байдаг БНХА Улсын эртний хот Шанхай, манай тооллын өмнөх 480-221 онд барьсан, уртаараа 2300 километр, түүхийн дурсгалт цагаан хэрэм, 1420 онд барьсан Хятадын барилгын нэг бээжингийн Тянь тан, Чунцин хотод шинээр барьсан соёлын их танхим зэрэг хятадын ард түмний гараар бүтээсэн урьд одоогийн уран барилгын зургийг харуулжээ. Шинэ Хятад улсыг тунхаглан байгуулсан цагаас хойш Хятадын аж үйлдвэр урьд үзэгдээгүй түргэн яьвцаар хөгжиж байгааг энэ үзэсгэлэнд харуулжээ. 1949 онд аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт хэмжээ нь аж үйлдвэр ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн 17 орчим хувийг эзэлж байсан бол 1953 онд 31,6 хувь болжээ. Аж үйлдвэрлэлийн 1953 оны үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 1952 оныхоос 28 хувиар өсчээ. 1953 он бол Хятад ард улсын анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эхний жил юм. Түүний үндсэн зорилт нь хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгт гол анхаарал тавьж иус улсын аж үйлдвэрлэлтийн суурийг тавьж, улс ардын аж ахуйп социалист секторын эзлэх
221 суурийг аажмаар нэмэгдүүлэхэд оршиж байна. Энэ үндсэн дээр хөдөө аж ахуй хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршоодод шилжүүлж, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсний үндсэн дээр Хятадын ард түмний материаллаг соёлын хэмжээг дээшүлүүлэх юм. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эцэс 1957 онд улсын бүх үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт 1952 оныхоос хоёр дахин нэмэгдэнэ. Энэ зорилгыг биелүүлэх тэмцэлд хятадын ард түмний бүтээж байгаа ололт амжилтыг яруу сайхан харуулжээ. Хятадын ард түмниый баяр бахдал болсон Аньшаны металлургийн комбинатын өндөр зуухны засьарын заводын дарга улсын хөдөлмөрийн жишээч Мен тай, цахилгаанаар хангах станцийн дарга эмэгтэй Лу Янь-ийн ажлаа хийж байгааг үзүүлсэн том хэмжээний гэрэл зургуудыг манай олон үзэгчид сэтгэл бахдан танилцаж байна. Хятад улсад шинээр байгуулсан 369 колиметр, 22000 вольтын хүчтэй цахилгаан шугам, Фу синий нүүрсний уурхай, ган цутгах цфахилгаан машныг судлах комбинат зэрэг Хятадын ард түмний хөдөлмөрч гараар бүтээн байгуулсан зүйл нь сэтгэл бахдам юм. Ардын засгийн жилүүдэд Хятад орны зам харилцаа тэврийг улам хөгжүүлсээр байна. Улс орныхоо ардын засгийн бүтээн байгуулалтыг хангахын тулд олон мянган километр урт төмөр замыг засварлах, шинээр тавих цусан замын харилцааны шугам, засмал, мал, агаарын зам харилцаа өргөтгөх зорилт тавьж ажиллаж байна. Шинэ байгуулсан төмөр замын урт нь 1953 онд 1949 оныхоос 121 хувиар өсчээ. Хятад улс уурын тэргийг дотооддоо үйлдвэрлэдэг болжээ. Уурын тэрэгний үйлдвэрийн угсрах цех нь нэг ээлжинд 10 гаруй уурын тэрэг угсардаг байна. Хөх мөрөн дпээгүүр тавьж байгаа асар том гүүр, Чунциний усны боомт, Тан гү Шаны хамгийн том усан боомт, Зөвлөлт-Хятадын иргэний нисэх онгоцны том буудал зэрэг нь Хятад улсад зам харилцаа асар их амжилт олж байгааг гэрчилж байна. Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг чөлөөлөгдөхийн өмнө хамгийн дээд хэмжээтэй зэрэгцүүлэхэд хол давжээ. 1953 онд үр тарианы ургац 1949 оныхоос 147 хувь, хөвөнгийн ургац 265 хувь нэмэгджээ. Хөдөө аж ахуйд зөвлөлтийн мэргэжилтэн нарын туршлагыг хэрэглэн агро техникийн шинжлэх ухааны арга ажиллагааг нэвтрүүлэн арвин их ургац авч мал сүргийг өсгөн олшруулахын төлөө тэмцэж байгаа хятадын ард түмний амжилт ололтыг үзэсгэлэнд тавьсан олон тооны гэрэл зургууд тодорхой харуулж байна. Хятадын соёл гэгээрэл, шинжлэх ухаан, урлагийг хөгжүүлэхийн тулд хятадын коммунист нам, ардын засгийн газар асар их арга хэмжээ авчээ. 1953-54 онд янз бүрийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргах сургуулиудын тоо нэмэгдэхийн зэрэгцээ дээд сургуулийн оюутны тоо 40%, дунд сургуулийн сурагчдын тоо 193%, бага сургуулийн сурагчдын тоо 217%-иар өсчээ. Хятадын урлаг утга зохиол, дүрслэх урлагийн амжилтыг харуулсан олон тооны гэрэл зураг байна. Хятадын ард түмний улс төрийн их идэвхжил өрнөн дээшилж, коммунист нам ардын засгаа улам бүр бат нягт тойрон хүрээлж байгааг үзэсгэлэнгийн төгсгөлийн хэсэгт үзүүлжээ. Монгол хятадын ард түмний найрамдлыг харуулсан хэмгийн эхэнд Хятадын ард түмний жолоодогч дарга Мао Цзе-дунтай манай ард түмний жолоодогч нөхөр Ю.Цэдэнбал гар
222 барилцан мэндэлж байгааг харуулсан гэрэл зураг тавьсан нь манай хочёр орны үүрдийн бат найрсаг харицлааны бэлэг тэмдэг юм. Энэ үзэсгэлэнд Хятадын урчуудын бүтээсэн олон сайхан реалист плакат зураг тавьжээ. Манай нийслэлийн олон мянган хөдөлмөрчин энэ үзэсгэлэнг сэтгэл бахдан сонирхон үзэж өөрсдийнхөө сэтгэгдлийг үзэсгэлэнгийн санал тэмдэглэх дэвтэрт бичсээр байна. Х.Намсрайжав. Үнэн сонин. 1954.10.03. Ням. №235. (5832) 4-р нүүрт. Хятадын кино фестивалийн нээлтэд зориулсан хурал болов Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн үеэр явагдах Хятадын кино фестивалийн нээлтэд үориулсан хурал энэ 10 дугаар сарын 2-нд Элдэв-Очирын нэрэмжит кино театрт болов. Хурлын тэргүүлэгчдийн байранд Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэн өнгөрүүлэх комиссын гишүүд Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг гарч ирэхэд хуралд цуглагсад халуунаар угтав. Тус хуралд Хятадын кино урлагийн хөгжилтийн тухай илтгэлийг кино найруулагч нөхөр Ц.Зандраа хийв. Илтгэгч илтгэлдээ Хятадын кино урдагт анх бий болсон түүхийг товч дурдаад чөлөөт хятадын кино урлаг цэцэгдэн хөгжиж байгаа тухай дэлгэрэнгүй ярив. Цааш нь Хятадын кино урлагийн хөгжилд зөвлөлтийн тэргүүний кино урлагийн үзүүлж байгаа нөлөө, Хятадын кинол урлагийн амжилтанд манай хөдөлмөрчид чин зүрхнээсээ талархауж, чөлөөт хятадын киног сэтгэл бахдан үзэж байдаг тухай ярилаа. Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийн адрга Цао Юй, цугларсан олонд хандаж баяр хүргэж товч үг хэлэв. Хятадын кино фестивалийн нээлтэд зориулсан хурлын дараа монгол хэл дээр буулгасан “Аньшан уулан дахь металлургийн комбинат” гэдэг кино фильм гарлаа. Үнэн сонин. 1954.10.03. Ням. №235. (5832) 4-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын циркийн жүжигчдийн тоглолт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын циркийн жүжигчдийн анхны тоглолт, өчигдөр улсын циркт болов Б.Н.Х.А.Улсын циркийн тоглолтыг үзэхэд нам засгийн удирдагчид байв. Мөн дипломат корпусын гишүүд байв. Үнэн сонин. 1954.10.03. Ням. №235. (5832) 4-р нүүрт. Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын ерөнхий сайд нөхөр Цэдэнбалд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улс хоёрын эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсны хоёр жилийн ойг
223 тохиолдуулан нөхөр ерөнхий сайд Танд болоод Танаар уламжлан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар ба ард түмэнд халуун баяр хүргэе. Энэ хэлэлцээрийг байгуулснаас хойш өнгөрсөн хоёр жилийн дотор Хятад Монгол хоёр улсын ах дүүгийн зузаан найрамдал нөхөр ёсны хамтын ажиллагаа улам хөгжиж, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй энх тайван ардчиллын хүчнийг зузаатгах үйлс, Ази болоод дэлхий дахины энх тайвны үйлсэд сайхан хувь нэмэр боллоо. Хятад Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй найрамдал өдөр ирэх тутам улам бэхжин хөгжихийг ерөөе. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд ЧЖОУ ЭНЬЛАЙ Үнэн сонин. 1954.10.05. Мягмар. №236. (5833) 1-р нүүрт. Бээжин Бүх Хятадын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоонд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх эмэгтэйчүүдийн өмнөөс аугаа их Хятадын яруу алдарт хайрт эгч дүү эмэгтэйчүүдэд нөхөр ёсны чин сэтгэлийнхээ баярыг хүргэж сайн сайхныг ерөөе. Хятадын Коммунист нам, Хятадын ард түмний шалгарсан жолоодогч нөхөр Мао Цзедунгийн удирдлагаар Хятадын олон сая ард түмэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баатарлаг эмэгтэйчүүдийн олж байгаа асар их ололт амжилтыг манай орны хөдөлмөрчин эмэгтэйчүүд ард түмнийхээ хамтаар туйлын их баяр бахдалтай харж байна. Хятадын эмэгтэйчүүдийн баатар тэмцэл, сайхан туршлага нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эмэгтэйчүүдийг шинэ амжилтад зоригжуулж байгаа бөгөөд Монгол Хятад хоёр улсын ард түмний найрамдлыг манай орны бүх эмэгтэйчүүд чин ссэтгэлээсээ хүндэтгэж байдаг билээ. Аугаа их Хятадын бүх эмэгтэйчүүдийг эх орондоо социализм байгуулах үйлсэд улам их амжилт олохыг чин сэтгэлээсээ ерөөе. Монгол Хятад хоёр улсын ард түмний эвдэршгүй мөнх найрамдал мандтугай! Бүгд Найрамдах Хятад Ард Улсын яруу алдарт эмэгтэйчүүд мандтугай! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрчин Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөл Үнэн сонин. 1954.10.05. Мягмар. №236. (5833) 1-р нүүрт. Хятадын соёл урлагийн төлөөлөгчид Улаанбаатарт байгаа нь Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор ирсэн Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөгчид, манай орны байдалтай танилцаж байна. 10 дугаар сарын 2-нд төлөөлөгчид, Чойбалсангийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг үзэв. Тус
224 сургуулийн пионерүүд, төлөөлөгчдийг дотно угтаж хүндэт пионер болгов. Мөн нийслэлийн хүүхдийн 22 дугаар цэцэрлэгийг үзэв. Цэцэрлэгийн хүүхдүүд концерт тоглож сонирхуулав. 10 дугаар сарын 3-нд төлөөлөгчид олон нутгийг судлах музей, сүм музейг үзэж, орой нь улсын циркийн тоглолтыг үзлээ. 4-ний өдөр аж үйлдвэрийн комбинатын олон фабрик заводын ажиллагаатай танилцав. Дараа нь урлагийнхантай уулзалт хийж, үдэш нь “Б.Н.М.А.Улс” гэдэг кино фильм үзэв. Өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёлын төлөөлөгчдийн дарга жүжгийн зохиолч Цао Юй, зохиолч Мао Фын нар, Монголын зохиолчдын эвлэлийн ерөнхий хороонд хүрэлцэн ирж, нийслэлийн зохиолч нартай уулзлаа. Нөхөр Цао Юй, Ма Фын нар, Монголын зохиолчдын эвлэлийн ажилтай танилцан харилцан ярилцлаа. Уулзалт маш дотно найрсаг байдалтай боллоо. Үнэн сонин. 1954.10.05. Мягмар. №236. (5833) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил орон нутагт болж байгаа нь Сэлэнгэ аймагт АЛТАНБУЛАГ. (“Үнэн” сонины сурвалжлагч). Сэлэнгэ аймгийн төв, орон нутаг их баяр ёслолын байдалтай байна. Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан хурал Сэлэнгэ аймгийн төв, мөн аймгийн сумдын төв, сангийн аж ахуй, ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдэд болов. Тэр хурлуудад “Монгол–Хятадын ард түмний найрамдал” гэсэн илтгэл тавив. Сэлэнгэ аймгийн төвд Хятадын их ард түмний түүхт амжилтынг үзүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн байгуулсныг хот, хөдөөгийн олон мянган хүн үзэж байна. Тус аймгийн намын хороо, Хятадын коммунист нам, Хятадын ард түмний түүхт тэмцэл, шинэ Хятад ард улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын талаар олсон их амжилтыг үзүүлсэн лекц, ярианы олон сэдвийг боловсруулж, орон нутагт гаргаж хөдөлмөрчдөд уншуулж байна. Мөн Хятад ард улсын зохиолчдын бичсэн зохиолыг хөдөлмөрчид уншиж байгаагийн дээр Хятадын кино фильмийг өргөнөөр үзүүлж байна. Хятад ард улсын аж ахуй, соёлын асар их амжилтын тухай радиогоор нэвтрүүлж, “Сүхбаатарын туг” сонинд Хятадын тухай үгүүлэл тогтмол нийтэлж байна. Тус аймгийн клубийн жүжигчид, Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийн ажилд зориулан шинэ концерт бэлтгэснийг хөдөлмөрчид өргөн сонирхож байна. Сэлэнгэ аймагт Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийн ажил тус аймгийн аж ахуй, соёлын төлөвлөгөөнд зорилтыг амжилттай биелүүлэх явдалтай холбоотой маш идэвхтэй өрнөж байна. Үнэн сонин. 1954.10.05. Мягмар. №236. (5833) 1-р нүүрт. Монгол-Хятад хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдал
225 Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёр дипломат харилцаатай болсны 5 жилийн ой өнөөдөр болж байна. Энэ гайхамшигт ойг монголын ард түмэн маш их баяр баясгалантай тэмдэглэж байна. Монгол Хятад хоёр улсын түүхэнд гүн зузаан найрамдал уламжилсаар ирсэн юм. Аугаа их Зөвлөлт Холбоот Улсын тусламжийн ачаар Монголын ард түмэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж бэхжүүлж ирэхдээ, Хятадын Коммунист Намын удирдлагаар эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэг зоригтой тэмцсэн аугаа их Хятадын ард түмний ах дүүгийн дэмжлэгийг цаг ямагт үзсээр ирсэн билээ. Монгол-Хятадын найрамдал бол ард түмний энх жаргалын төлөө японы түрэмгийчүүдийг эсэргүүцэн хамтран тэмцсэн тэмцэлд манай хоёр улсын шилдэг хөвгүүдийн урсгасан цусаар гагнагдсан юм. Хятадын ардын хувьсгалын даян дэлхийн түүхт ялалт болж, 1949 онд Бүгд Найрамдах аугаа их Хятад ард улсын ард түмний түүхэнд шинэ үе-ард түмний ленинч-сталинч найрамдлын аугаа их зарчмыг үндэс болгосон тус хоёр орны ард түмний жинхэнэ ах дүүгийн найрамдал, чин сэтгэлийн хамтын ажиллагааны үеийг нээсэн билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоёр, эдийн засаг соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1952 онд Бээжинд хотод байгуулсан явдал болоод шуудан харилцааны тухай, цахилгаан харилцааны тухай, худалдааны төлбөрийн тухай, харилцан бараа нийлүүлэх тухай удаа дараа байгуулсан гэрээ хэлэлцээр, 1954 онд соёлын талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөө, соёл урлагийн зүтгэлтэн нарыг харилцан явуулж байгаа зэрэг зүйлс бол тус хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны яруу тод сайхан баримт мөн. Ялангуяа Б.Н.Х.А.Улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Чжоу Энь-лай, манай улсад ирсэн явдал нь Монгол Хятад хоёр улсын ард түмэн найрамдлын харилцааны түүхэнд маш тэмдэглэлтэй зүйл болжээ. Манай хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа өдөр ирэх тутам улам хөгжин бэхжиж тус хоёр улсын ард түмний энх жаргалын төлөө үйлс, манай нийтийн чин үнэнч хань аугаа их Зөвлөлт Хобоот Улсын манлайлж байгаа энх тайван ардчилал, социализмын хүчирхэг лагерийг бэхжүүлэх үйлсийн тусын тулд улам цэцэглэсээр байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулж, улмаар дотнын нягт харилцаа тогтоосон нь Б.Н.М.А.Улсын харилцааны байдлыг бэхжүүлж улс орныхоо эдийн засаг соёлыг хөгжүүлэх талаар Монголын ард түмний бүтээн байгуулах энх хөдөлмөрийг өрнүүлэхэд шинэ сайхан бололцоотой болгосон юм аа. Аугаа их Хятадын ард түмний ардын ардчилсан байгууллыг бэхжүүлэн, улс ардынхаа аж ахуй, соёлыг хөгжүүлэх талаар өнгөрсөн 5 жилийн дотор хятадын яруу алдарт коммунист нам болоод ардын засгийн газрын удирдлагаар явж олсон их амжилт, бас бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган болж Б.Н.Х.А.Улсын жинхэнэ ардчилсан үндсэн хуулийг баталсан явдалд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ бахдаж туйлын их баярлаж байна. Хятадын 600 сая ард түмэн, шилжилтийн үеийн асар их зорилтыг амжилттай биелүүлж улмаар олон улсын хүнд байдлыг хөнгөрүүлэх, нөхөрсөг ёсоор хамтран ажиллах үндэс дээр
226 олон улсын харилцааг бэхжүүлэх, улс түмний аюулгүй байдал, энх тайвныг хамгаалах үйлсэд их хувь нэмрээ оруулж байна. Олон улсын харилцаанд Бүгд Найрмдах Хятад Ард Улсын роль, алдар нэр туйлын их байна. Бүгд найрамдах Хятад Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хууль ёсны эрхээ сэргээх явдалд америкийн империалистууд ямар ч иш үндэс байхгүй зүйл бүрийн шалтаг гаргаад түрэмгий бодлогынхоо үүднээс саад хийсээр байна. Монголынхоо ард түмэн, дотныхоо хань-Хятадын ард түмнийг Нэгдсэн Үндэстний байгууллагад зохих эрхийнхээ ёсоор сууриа даруй түргэн эзэлж аваасай гэж чин сэтгэлээсээ ерөөж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг тунхагласны 5 жилийн ой-найрамдалт Хятадын ард түмний аугаа их баяр болоод Б.Н.Х.А.Улс, Б.Н.М.А.Улс хоёрын дипломат харилцаа байгуулсны 5 жилийн ойг манай ард түмэн тэмдэглэхдээ, тус хоёр улсын ард түмний ах дүүгийн найрамдлыг зүйл бүрээр бэхжүүлэхийн үүднээс Монгол-Хятадын найрамдлын арав хоногийг зохион явуулж байна. Монгол-Хятадын найрамдал, манай хоёр улсын ард түмний энх жаргал, улс түмний найрамдал, энх тайвны ашиг тусын тулд улам хөгжинө. Монгол Хятад хоёр улсын ард түмний ах дүүгиын эвдэршгүй мөнх найрамдал мандтугай! Манай нийтийн хань, аугаа их Зөвлөлт Холбоот Улсын манлайлж байгаа энх тайван, ардчилал, социализмын хүчирхэг лагерь мандтугай! Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 1-р нүүрт. Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю. Цэдэнбал Б.Н.Х.А.Улсын соёл урлагийн төлөөлөчдийг хүлээн авч уулзав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор тус улсад мрсэн нөхөр Цао Юй тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг энэ 10 дугаар сарын 4-нд хүлээн авч уулзав. Уулзалт дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нөхөр Хэ Ин, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг бэлтгэн өнгөрүүлэх комиссын дарга нөхөр Д.Шарав нар байв. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 1-р нүүрт. Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийн ажил орон нутагт болж байгаа нь Архангай аймагт Цэцэрлэг. (“Үнэн” сонины сурвалжлагч). Архангай аймгагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил маш өрнөлттэй болж байна.
227 Тус аймгийн төвд Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан хурал 9 дүгээр сарын 30-нд болжээ. Тэр хуралд аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Доржпалам Хятадын ард түмний их амжилтын тухай илтгэл таьсан байна. Архангай аймгийн клубд байгуулагдсан “Б.Н.Х.А.Улс” гэдэг гэрэл зургийн үзэсгэлэнг олон хүн үзсээр байна. Мөн аймгийн кино театрт Хятадын киноны фестиваль эхэлжээ. Баянхонгор аймагт Баянхонгор аймгийн клубд Монгол Хятадын найрамдлын 10 хоногийн нээлтэд зориулсан хуралд нөхөр Шаравдорж, “Монгол – Хятадын ард түмний мөнхийн найрамдал” гэсэн илтгэл хийжээ. Тус аймгийн төвд Хятадын хөгжилтийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг олон хүн үзэж байна. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын арав хоногт Ах дүүгийн найрамдалт орны хөдөө аж ахуй Гоминданы харгислалын жилүүдэд Хятадын хөдөө аж ахуй эрс уналтад орсон билээ. Тариалангийн газрын 90 орчим хувийг хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлж байсан газрын эзэд, нудраганчууд эзэмшиж байв. 1949 онд Хятадын ард түмэн, Коммунист намын удирдлагын дор засгийн эрхийг гартаа авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсаас хойш Хятадын хөдөө аж ахуй зогсолтгүй хөгжих өрнөлтийн замд оров. Коммунист нам, Ардын засгийн газар хөдөө аж ахуйг өрнүүлэх чухал арга хэмжээнүүдийг авч тууштай биелүүлж ирлээ. Коммунист нам, Анхны чөлөөлөгдсөн районоос эхлэн газрын реформ явуулж бүх улсын хэмжээгээр 1952 оны эцэст үндсэнд нь дуусгасны дүнд урьд газрын эздийн гарт байсан 47 сая гектар газрыг огт газаргүй ба өчүүхэн газартай 300 сая гаруй тариачинд шилжүүлж, тариачдаас жил тутам газрын түрээсэнд газрын эздэд төлж байсан 30 сая тонн тарианы төлбөрийг эцэс болгов. Газрын реформ нь ангийн ширүүн тэмцлийн дунд явагдлаа. Үүний хамт ардын аж ахуйг сэргээн хөгжүүлэх, ажилчин анги ба хөдөлмөрийн тариачдын холбоог зузаатгаж тариачдыг шинэ Хятадын улс төр эдийн засгийн байгуулалтад идэвхитэй оролцуулах хэрэгт дайчилж улмаар ардын засгийг бэхжүүлсэн байна. Газрын реформын дараа тариаланд их сүйтгэл учруулдаг усны үер гаан гачигтай тэмцэх ажлыг амжилттай хийж ирлээ. Ардын засгийн газар усжуулах, хаалт далан барих талаар сэргээн босгох ба бүтээн байгуулалтын жилүүдэд асар их хөрөнгө гаргаж үлэмж их ажил хийжээ. Сүүлийн 5 жилд үүнд зарцуулсан хөрөнгө нь гоминданы засгийн газраас энэ талаар 22 жилийн турш гаргасан хөрөнгөөс хол давжээ. 1953 оны эцсийн байдлаар үзэхэд ардын засгийн жилүүдэд гол мөрний дагуу 42000 км. Тэнгисийн эргийн дагуу 500км далан барьсан ба хөлөг онгоц явахад зориулж гол мөрний ёроолыг 60000км-т засаж 7 том усны сан байгуулж, заримыг ашиглалтад оруулжээ. Үүнээс гадна тариачдын хүчээр усжуулах ба
228 үерээс хамгаалах нийт 15371 том жижиг төхөөрөмж барьжээ. Үүнийг үрээр Хуайхэ, Хөх, Шар, Хень мөрөн болоод тэнгисийн районы үерийн сүйтгэлийг эрс хорогдуулсан байна. Үүний зэрэгцээгээр тариалангийн талбайгаяндаа бүрхэн авдаг элсний нүүх явдлыг зогсоох, газрын хөрсөнд ус чийгийг тогтвортой байлгахын тулд ойн зурвасыг бий болгож, мод суулгах ажлыг эрчимтэй зохиож байна Эдгээр арга хэмжээний дүнд тариалангийн талбайн хэмжээ эрс нэмэгдэв. Сэргээн босголтын эцсийн жилд тариалангийн талбай 122 сая га, техникийн ургамлын талбай 12 сая га хүрсэн бөгөөд бусад тариалангийн талбай, одоогийн шинээр боловсруулж байгаа газрыг оролцуулбал нийт тариалангийн талбайн хэмжээ бараг сая кв.км болжээ. Агротехникийн шинжлэх ухааны тэргүүний туршлагыг газар тариаланд нэвтрүүлж шинэ шинэ техник хэрэглэн, хөдөө аж ахуйн хэрэгжилтээр хангах ажлыг хийж байна. Одоо тус орны дотор хөдөө аж ахуйн машин тоноглол үйлдвэрлэх 10 гаруй завод байгаа бөгөөд тариалангийн талбайд дунд, дээд мэрэгжлийн 7 мянган хүн ажиллаж байгаагаас гадна тус орны хөдөө аж ахуйн 34 дээд сургуульд 16 мянга гаруй охид хөвгүүд суралцаж байна. Газрын реформ хийж тариачдын сонирхлыг өрнүүлэн, усжуулах, ган гачгаас хамгаалах арга хэмжээ авч, тариалангийн талбайг өргөтгөсөн, агротехникийн ажлыг сайжруулсан явдал арвин их ургац авахын үндэс болжээ. 1953 онд тус орны зарим районд үер ба гантай байсан боловч үр тарианы ургац 1950 оныхоос барагцаалбал 15 хувиар нэмэгдсэн ба хөвөнгийн ургац бараг 1952 оны хэмжээнд хүрчээ. Хятадын үр тарианы ургац дэлхийн алд ч гүрнээс давж байгаа боловч хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй байгааг харгалзан, коммунист нам, ардын засгийн гаүраас ойрын 2-3 таван жилийн дотор үр тарианы ургацыг жилд 360 сая тонн хүргэх зорилт тавьж байна. Энэ нь одоогийн авч байгаа ургацаас бараг 2 дахин нэмэгдэх юм. Дайны жилүүдэд Хятадын малын тоо эрс хорогдсон боловч ардын засгийн газар мал өсгөх талаар арга хэмжээ авсны дүнд тус орны мал 230 сая хүрсэн байна. Хятадын ард түмэн, сэргээн босгох ажлыг дуусгаад 1953 оноос эхлэн эдийн засгаа удаан хугацааны төлөвлөгөөтэй хөгжүүлэх замд шилжин орсон билээ. Шилжилтийн үеийн энэ зорилтыг биелүүлэхэд Хятадын өргөн олон тариачид урьд өмнө үзэгдээгүй хамтын их хөдөлмөрийг өрнүүлэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо, харилцан туслалцах хөдөлмөрийн хэсгийн тоо маш түргэн өсч байна. Хөдөө аж ауйг социалист ёсоор өөрчлөх хөдөлгөөнд ялангуяа ядуу тариачид онц идэвхтэй оролцож байна. 1953 оны 10 дугаар сараас 1954 оны 4 дүгээр сарыг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд 273 мянган тариачдын өрх элссэн байна. Мөн нийт хөдөлмөрийн харилцан туслалцах бүлэг ба хоршоонд тус орны бүх тариачдын 60 хувь нь багтаж байна. Коммунист нам, ардын засгийн газар анхдугаар таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил-1957 онд тариалангийн газрын 40 хувийг хамарсан бүх тариачдын аж ахуйн 35 хувийг сайн дурын үндсэн дээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд нэгтгэх зорилт тавьж байна.
229 Хятадын коммунист нам, марксист – ленинизмийн онолоор удирдлага болгож Зөвлөлт Холбоот Улсад хийсэн хөдөө аж ахуйн өөрчлөлтийн баялаг туршлагыг Хятадын онцлог байдалд тохируулан, тариачдын аж байдлыг сайжруулахын тул цуцалтгүй анхаарч байна. Мао Цзе-дун, 1943 онд Шэньси, Ганьсу, Нинся зэрэг хилийн районы хөдөлмөрийн баатарчуудыг хүлээн авч үг хэлэхдээ: “Тариаланчин олон түмэн, хувийн аж ахуйг мянган жилээр эрхэлж, айл бүр. Гэр бүл бүр тус тусдаа аж ахуйн нэгч болж ирлээ. Аж ахуйн ийнхүү тархай бутархай хувийн үйлдвэрэл нь феодализмын эдийн засгийн үндэс бөгөөд тариачид өөрсдөө, үеийн үед хоосролын туйлд хүрч байв. Энэ байдлыг устгах ганцхан зөв зам бол аажмаар хамтруулах явдал мөн бөгөөд хамтруулах ганцхан зам бол Лениний сургаалаар хоршоогоор дамжих явдал мөн” гэжээ. Газрын реформ хийсэн нь хөдөлмөрийн харилцан туслалцах бүлгийг бий болгоход үлэмжийн ач холбогдолтой болжээ. Хөдөлмөрийн харилцан туслалцах бүлэг, ялангуяа эрт чөлөөлөгдсөн районд амжилттай байгуулагдаж эдгээр районд улмаар үйлдвэрлэлийн харилцан туслалцах хоршоо байгуулагдаж тариачдын хувь болгох газар нийлүүлэн, нэг захиргаанд хүчээ хамтруулан ажиллах явдал үүсчээ. Ийм хоршоонд газар ба үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, гишүүдийн хувийн өмч хэвээр үлдэх боловч аж ахуйг нэгдсэн удирдлагатай болгож байна. Газар тариалангаас оруулсан орлогоос, үйлдьэрлэлийн багаж хэрэгсэл голлон гаргагчдад шагнал болгож өх өчүүхэн хувиас, бусдыг гишүүдийн ажлын чанар хэмжээнд тохируулан хувиарладаг байна. Зарим хоршоо, үйлдвэрлэлийн багаж, ажлын мал бусад эд хогшлыг нийтийн өмч болгосон байна. Ийм хоршоо социалист шинж чанарыг өөртөө агуулж байна. 1953 оны 12 дугаар сард Хятадын К.Н.Т.Хороо, хөдөө аж ахуйн хоршоог зохион байгуулах 2 жилийн туршлагыг дүгнэсний үндсэн дээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны ажлыг сайжруулах, харилцан туслалцах ажлыг хүчтэй болгож, гишүүдийг хүмүүжүүлэх, аж ахуйг хамтран удирдах зарчмыг хүчтэй болгохыг заажээ. Намын энэ шийдвэр нь цаашид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоог хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болжээ. Үйлдвэрлэлийн хоршоодод бүтээгдэхүүнийг нэмэгдэхийн хамт гишүүдийн мэдлэгийн хэмжээ эрс дээшилсний үрээр нийлүүлсэн багаж, газрын хэмжээгээр орлогоос их хувь авах явдлыг өөрсдөө сайн дураараа татгалзаж, гагцхүү хөдөлмөрийн хирээр хувь авах үйлдвэрлэлийн багаж хэрэгслийг нийтийн өмч болгох зэрэг эргэлт гарсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн хоршооны дээд шат хамтралд ойртож байгаа хэрэг юм. Одоо үед ийм хоршоо тус оронд 200 гаруй байна. Хятадын коммунист нам ардын засгийн газраас тариачдыг хоршоонд нэгтгэх ажлыг сайн дурын үндсэн дээр зохиохын хамт хөдөө аж ахуйн хоршоог үлгэр жишээ аж ахуй болгох талаар чухал арга хэмжээ авч байна. Зөвхөн 1953 онд улсын банкнаас хөдөө аж ахуйн хоршоодод 10 триллион юанийн зээллэгэ олгосноос гадна, хөдөө аж ахуйн янз бүрийн олон машин бордоог худалдаалсны дээр тариалангийн талбайга усжуулах, үерээс хамгаалах төхөөрөмжийн барилгад 3 триллион юань оруулжээ. Үүний зэрэгцээ цөөн тооны машин-тракторын станцаас гадна, агротехникийн ажиллагааг сайжруулах станц байгуулжээ. Одоо тус оронд механикжуулсан улсын том аж
230 ахуй 59 байна. Энэ 1954 онд хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар улсаас оруулах хөрөнгө 1953 оныхоос 5,53 хувиар нэмэгдсэн ба механикжуулсан улсын том аж ахуй 54-ыг шинээр байгуулахаар төсөвлөжээ. Үүнээс гадна муж, уездийн захиргаанд харьяалагдаж байгаа 2000 гаруй сангийн аж ахуй нь агротехникийн ажиллагааг сайжруулах, үр суулгах явдалд тариачдад бодитой тусламж үзүүлэн, механикжуулсан том аж ахуйн давуутайг практик дээр итгүүлж байна. Улсаас үзүүлж байгаа материалын тусламжыг зөвхөн хоршоо ч биш, хөдөлмөрийн харилцан туслалцах хэсэг, хувийн аж ахуйтай тариачид ч авч байгаа юм. Хангамж – борлуулалтын хоршоо нь тус орны 150 сая хүн амыг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь улсын худалдааны удирдлагын дор тариачдыг үйлдвэрлэлийн багаж ба хэрэгцээт зүйлээр хангахын хамт тэдний аж ахуйгаас гарсан бүтээгдэхүүнийг борлуулах үүрэгтэй байна. Хотыг хүнс тэжээлээр төлөвлөгөөтэй хангах зорилгоор өнгөрсөн оны намраас эхлэн талх тариаг дамлан худалдахыг шууд хориглож, улс төлөвлөгөөтэйгөөр худалдан авах журмыг тогтоосон бөгөөд хөвөнг улс төлөвлөгөөтэйгөөр худалдан авах явдал хэдийн биелэгджээ. Үүгээрээ хот хөдөөг улам ойртуулж ажилчин – тариачны холбоог бэхжүүлэн, хөдөөд капитализмын нөлөөг хавчин хязгаарлаж, хөдөөгийн худалдаанд улсын удирдах ролийг нэмэгдүүлж байгаа улс төрийн чухал арга хэмжээ болжээ. Сүүлийн үед хятадад зээллэгийн хоршоо нэгэн адил өсч байна. Одоо тус оронд 6 сая гаруй гишүүнтэй зээллэгийн 9400 хоршоо байна. Түүний хувь нийлүүлсэн хөрөнгө, 120 гаруй миллиард юань болжээ. Зээллэгийн хоршоод нь хөдөө дэх мөнгө хүүлэгчдэд хүчтэй цохилт өхийн хамт, тариачин олонд тусалж, хөдөө аж ахуйд хоршооны хөдөлгөөнийг өрнүүлэхэд чухал роль гүйцэтгэж байна. Энэхүү шилжилтийн үеийн намын жанжин шугамыг биелүүлэхдээ “шинэ” дунд тариачдыг оролцуулан ядуучууд дээр тулгуурлаж дунд тариачидтай хобоогоо бэхжүүлэн, хоршоо ба харицан туслалцах ажлыг цуцалтгүй явуулж, нударганчуудын мөлжлөгийн хязгаарлан устгахын төлөө тэмцэж байна. Коммунист нам, ардын засгийн газрын авч байгаа эдгээр олон талтай чухал арга хэмжээ нь тус орны хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөх ядлыг улам түргэтгэж, улмаар бүрэн биелүүлэх боломжийг бүрдүүлж байна. Хөдөлмөрт дуртай, ажилд авъяаслаг Хятадын их ард түмэн тус орныг хүнд үйлдвэржүүлэх программыг амжилттай биелүүлж, түүний үндсэн дээр одоо цагийн хүчирхэг техникээр тоноглогдсон социалист хамтын том хөдөө аж ахуйг богино хугацаанд байгуулж чадах нь эргэлзээгүй юм. Ц. Дэмиддагва Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 3-р нүүрт. Б.Н.Х.А.Улсын төмөр замын хөгжил Хятадын коммунист нам, Ардын Төв Засгийн газрын удирдлагаар тус улсад төмөр зам амжилттай хөгжиж байна. Хятад улс өнгөрсөн 5 жилийн дотор хуучин засгийн үед эвдрэн
231 сүйдсэн төмөр замын барилгыг богино хугацаанд сэлбэж цаашид улам амжилттай хөгжүүлж байна. Хятадад төмөр замыг амжилттай хөгжүүлэх ажлыг бүр чөлөөлөх дайны үеэс эхэлсэн юм. Мао Цзе-дун хэлэхдээ: “Чөлөөлөх арми хаанаас хаа хүртэл ялалтаа мандуулна, төмөр замыг тэнд хүртэл тавина” гэжээ. Хятадын төмөр замчид саад бэрхийг зоригтой давж, Зөвлөлт Холбоот Улсын төмөр замчдын тэргүүний туршлагыг хэрэглэн төмөр замыг сэлбэн засах, шинээр байгуулах ажилд гарамгай амжилт гаргажээ. 1949 онд 8000 километр урт төмөр замыг сэлбэн засаж, төмөр замын 2715 гүүр байгуулжээ. Дайнд сүйдсэн төмөр замыг хятадын төмөр замчдын эрэлхэг цогтой хөдөлмөрийн үрээр тухай бүр сэргээн босгож төмөр замын тээврийг цаг хугацаанд зохих газарт нь хүргэж ардын чөлөөлөх армийнхныг төмөр замын тээврээр саадгүй хангаж байжээ. Чөлөөлөгдсөний дараа Хятадын эдийн засгийг сэргээн босгох их ажлын зэрэгцээгээр төмөр замыг хөгжүүлэн өргөтгөх зорилт Хятадын төмөр замчдын өмнө тавигджээ. Төмөр замыг сэлбэн засах, шинээр нэмэн тавих талаар ажил хийжээ. Шар мөрөн дээгүүр тавьсан төмөр замын гүүр бол 5 километр урт юм. Хуучин засгийн үед энэ гүүрээр гарахад хамгийн хөнгөн ачаатай цөөхөн вагон чирсэн галт тэрэг 3 цаг гаруй явж өнгөрдөг байжээ. Чөлөөлөгдсөний дараа Шар гүүрийг шинэтгэн зассаны үрээр ердийн төмөр замын адилаар хүнд хөнгөн ачаатай ямар ч галт тэрэг 5-хан минутын дотор тэр гүүрээр гардаг болгожээ. Энэ нь хуучин засгийн үеийнхнээс 35 дахин хурдан өнгөрөх болгожээ. Төмөр замын хурдан хөгжилтийн зэрэгцээ, галт тэрэгний эргэлтийг сайжруулжээ. Тээврийн вагоны явах хурд нь 1949 онд өдөрт 278км байсан бол 1952 онд өдөрт 416,6 километр явдаг болжээ. Шинэ хятадын төмөр замаж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэн зөөх, усны ашиглалтын байгуулалт газар тариалангийн аж ахуйн хэрэгцээнд төмөр замын тээврээр үйлчлэх аж ахуй сайжирчээ. Төмөр замаар хөдөө тосгоны хөдөлмөрчдөд бараа таваар тээвэрлэн хүргэж тариачдын амьдралыг дээшлүүлэхэд туйлын их дөхөм тус үзүүлж байна.Хятадын үйлдвэрийн тасралтгүй өсөлт, эдийн засгийн хөгжлөөсүндэслэж төмөр замын тээврийн үнийг хямдруулах бодлогыг амжилттай биелүүлжээ. Ард нийтийн хэрэгцээт хүнсний үйлдэхүүн, ажилчин, тариачдын ажлын багаж хэрэгсэл аж үйлдвэрийн үйлдэхүүн материал, нүүрс, чулуу, шохой, болд зэрэг олон төрлийн материал, үйлдэхүүний тээврийн үнэ хямд болсон байна. Ялангуяа төмөр замаар нүүрс тээвэрлэх үнийг бусад зүйлийнхээс нилээд хямд болгожээ. Хятадын төмөр замын газар нь Хятадын ард түмний эрэлт хүсэлтийг анхаарч, суудлын галт тэргээр зорчигчдын хөлсийг ихээхэн хямдруулжээ. Зорчигчдын вагонд зэрэг дугаар ялгаварлан суулгах зарчим арилж нийт хөдөлмөрчид хүссэн зүгтээ галт тэргээр чөлөөтэй явж зорьсон хэргээ бүтээх дүүрэн бололцоотой болжээ. Суудлын галт тэрэгний вагонуудын дотор эмэгтэйчүүд, хүүхдэд ба тамхи татахад зориулсан тусгай вагонууд байна. Төмөр замын төв буудлуудад эх, хүүхдийн амралтын тасаг, номын сан, хүн эмнэлгийн салбар, гуанз ажиллаж олон түмэнд эрхэм сайн үйлчилж байна. Ардын засгийн жилүүдэд суудлын
232 галт тэрэгний эргэлт явалтыг үлэмж түргэтгэжээ. Бээжингээс Маньжур хүртэл суудлын галт тэргээр 1951 онд явж байсан хугацаанаас одоо 11 цаг 32-минутаар багасжээ. Энэ мэт Хятадын олон хотын хооронд явдаг суудлын галт тэрэгний эргэлт үлэмж сайжирчээ. Хятадын төмөр зам гоминданы ноёрхлын үеийн хоцрогдмол байдлыг үндсээр нь халж шинэ өрнөлтийн замаар амжилттай хөгжиж, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулах үйл хэрэгт үлэмж их хувь оруулж байна. Хятадын Ардын Төв Засгийн газар, улс орныхоо эдийн засаг соёлыг хөжүүлэхэд төмөр зам шийдвэрлэх рольтойг анхааран үзэж, шинэ төмөр зам тавихад үлэмж их хөрөнгө материал зарцуулж байна. Төмөр замын ажилтан ажилчид нийт ард түмэн, шинэ төмөр зам тавих ажилд зориг бадрангуй ажиллаж, Зөвлөлт Холбоот Улсын төмөр замчдын гарамгай туршлагыг ажилдаа өргөн нэвтрүүлж байна. Зөвхөн 1950-52 онд 1265 км урт шинэ төмөр зам тавьжээ. Хятадын баруун өмнөх ба баруун районы эдийн засгийг сэргээн босгох, хөгжүүлэх зорилтоор 1952 онд Чен-Дангийн төмөр зам ба Тянь- Дангийн төмөр зам байгуулж ашиглалтад оруулжээ. 1953 онд 989км газарт шинэ төмөр зам байгуулж 140 гаруй км. Лань-Чжоу хотоос Синьц-зян хүртэл, Бау-жингаас Чен-ду хүртэл төмөр зам барихад байгалийн нилээд их саад бэрхшээл байгаа боловч. Хятадын төмөр замчид тэр бэрхшээлийг даван туулж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар авто машины тээврийг төмөр замын тээврээр сольж, жил тутлын тээврийн зардлаас 100 миллиард юаний хэмнэлт гаргах юм. Үүнээс гадна шинэ Хятад улсад чухал шаардагдаж байгаа Чень-кунгийн төмөр зам тавих ажил юм. Төмөр замын эдгээр барилгын ажил эхлэн зохиогдож байна. Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтэн нарын өдөр тутмын тусламжийн ачаар Хятадын эрэлхэг төмөр замчид улам шинэ амжилт өөд зоригтой давшиж байна. Дарий. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 3-р нүүрт. Хятад ард улсын хөгжилтийг таниулж байна Өндөрхаан. (“Үнэн” сонины сурвалжлагч), Тус аймгийн төв хөдөөд ухуулагч, илтгэгч нар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын соёлын хөгжилт”, “Хятадын социалист үйлдвэржүүлэлт”, “Хятадын хөдөө аж ахуйн хөгжилт”, Б.Н.Х.А.Улс бол Азид энх тайвныг бэхжүүлэх лут их хүч мөн, Хятадын шинжлэх ухааны ололт, Хятадын ард түмний кино урлагийн хөгжилт, Хятадын нээлт, шаазанг анх зохиосон тухай, Газар хөдлөхийг судлах багажийг (сеймографийг) Хятадад анх хийсэн нь, гэх зэрэг сэдвээр лекц, яриаг хөдөлмөрчдөд өргөн хийж байна. Аймгийн кино театрт Хятадын киноны фестиваль нээгдэж, Б.Н.Х.А.Улсын киног хөдөлмөрчид өргөн үзэж байна. Аймгийн төвд Б.Н.Х.А.Улсын хөгжилтийг үзүүлсэн үзэсгэлэн гаргаж байна. Үнэн сонин. 1954.10.06. Лхагва. №237. (5834) 3-р нүүрт.
233 Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал хүлээн авалт хийв Энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр Б.Н.М.А.Улсын ерөнхий сайд Ю.Цэдэнбал Монгол – Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулан тус улсад зочлож байгаа Б.Н.М.А.Улсын соёлын төлөөлөгчид ба Хятадын циркийн жүжигчдэд зориулж хүлээн авалт хийв. Хүлээн авалт дээр Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Б.Ширэндэв, Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Д.Майдар, Б.Н.М.А.Улсын сайдууд: Жамсран, Жанчив, Баатар, Б.Н.М.А.Улсын Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Н.Ядамжав болон улс олон нийтийн байгууллагуудын хариуцлагатай ажилчин нар, Б.Н.М.А.Улсын урлагийн зүтгэлтэн нар байлцав. Хүлээн авалт дээр зохиолч Цао Юи тэргүүтэй Б.Н.Х.А.Улсын соёлын төлөөлөгчид Монгол – Хятадын найрамдлын 10 хоногоор тус улсад зочлон байгаа Хятадын цэргийн жүжигчид байв. Мөн хүлээн авалтанд СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.М.Писарев, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэ Ин, А.Б.Н.С.Б.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Дон Чер нар байлцав. Хүлээн авалт чин сэтгэлийн найрсаг дотно байдалд болон өнгөрөв. Үнэн сонин. 1954.10.07. Пүрэв. №238 (5835) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын арав хоногт Чөлөөт хятадын эмэгтэйчүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улс Байгуулагдсанаас хойш чөлөөт хятадын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэг адил өөрийн эх орны шинэ амьдралын бүх ажилд эрх тэгш оролцох болжээ. Коммунист намынхаа удирдлагын дор шинэ Хятадын эмэгтэйчүүд газрын реформ явуулахад идэвх ухамсартай оролцсон бөгөөд нам засгийнхаа бодлого шийдвэрийг биелүүлэхийн төлөө тэмцэлд их үүрэг гүйцэтгэж байна. Шинэ Хятадын эмэгтэйчүүд улс, төр эдийн засаг, иргэний тэгш эрхийг хуулиар олж авсан төдийгүй, тэдгээр эрхийг чухам хэрэг дээр эдэлж байгааг Хятадын эмэгтэйчүүдийн одоогийн амьдрал баталж байна. Засаг төрийн дээд эрхийг барих байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсч байна. Б.Н.Х.А.Улсын Төв Засгийн газраас эхлэн орон нутгийн байгуулагуудад сонгогдсон хүмүүсийн 20% нь эмэгтэйчүүд юм. Зөвхөн Хэнань мужийн Му шань хушууны орон нутгийн ардын засгийн газрын гишүүнд 384 эмэгтэй сонгогдож, албан газруудын дарга, даргын орлогчоор 191 эмэгтэй, ажиллаж байна. Бүх Хятадын ардын
234 төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны даргыг орлогч эмэгтэй Сун Цин-лин бол Хятадын нэрт хүмүүсийн нэг бөгөөд энх тайвны гарамгай зүтгэлтэн юм. Б.Н.Х.А.Улсын аж ахуйн бүх салбарт эмэгтэйчүүдийн идэвхитэй оролцож байгаа бөгөөд ялангуяа нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байгаа бүх ажилчны 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Хөнгөн үйлдвэрээс гадна хүнд үйлдвэрт олон мянган эмэгтэй ажиллаж байна. Уурын тэрэгний машинч Гуй Инь, токарч Ци Гуй-чжин нарны зэрэг алдарт эмэгтэй нарийн техникийн эмэгтэй хүн эзэмшиж чадахгүй гэж байсан хуучин ойлголтыг бут цохиж, эмэгтэйчүүд юуг ч хийж чадах авьяастайг үзүүлж байна. Одоо шинэ Хятад улсад уурын тэрэгний машинч, авто машины жолооч эмэгтэй олон болжээ. 1952 онд ажилчин албан хаагч эмэгтэйчүүдийн тоо 1950 оныхоос 74 хувиар өссөн байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн, хөдөлмөрийн тэргүүний туршлагыг эзэмших тулд ихээхэн урам зоригтой ажилладаг байна. Бүх Хятад даяар алдартай нэхмэлчин Хая Цеаньсюний ажилын шинэ туршлагыг нэхмэлийн бүх үйлдвэрт хэрэглэж байна. Бүх Хятадын хамгийн тэргүүний үлгэр жишээ ч ажилчин,ажилтны 12 хувь нь эмэгтэйчүүд байна. Хятадын хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхйин төлөө Хятадын тариачин эмэгтэйчүүд чармайн ажиладаг болжээ. Хятадын олонхи тосгонд эмэгтэйчүүд 60-90 хувь нь тарилангийн ажилд оролцдог байна. Тариачин эмэгтэйчүүдийн 40-60 хувь нь тариачдын харилцан туслалцах бригад, үйлдвэрийн хоршооны даргаар ажиллаж байна. Тариачин олон эмэгтэй, Шар мөрөнд хаалт хийх их ажилд онц идэвхитэй оролцсон бөгөөд олон эмэгтэй “Үлгэр жишээ ч ажилчин” гэдэг хүндэт цолоор шагнагджээ. Эмэгтэй Цзинь Сао-ланы хөдөлмөрийн гавьяа нь бүх хятад даяар алдаршжээ. Тэр жирийн нэгэн тариачин эмэгтэй, үеийн нөхдийн хамт Шар мөрний барилга дээр ирж Лаолун-жаны хэсэг дээр усны савыг шавраас цэвэрлэж хамгийн хүнд ажил хийжээ. Тэр эмэгтэй хөдөлмөрийг зохион байгуулах ажилыг санаачилан хэрэглсэнээрээ уг ажилд хэрэглэгдэхээр төлөвлөснөөс 467 мянган хүн өдрийн ажлын хүчийг багасгаж, уул ажилаа хугацааны өмнө гүйцэтгэжээ. Хятадын коммунистын нам, ардын засгийн газар нь эмэгтэйчүүд бх хүүхдийн төлөө их ахнаарал тавьж байна. Б.Н.Х.А.Улсын эх ба хүүхдийн хамгаалах 21 мянга гаруй байгууллага байгуулагджээ. Хятадын засгийн газрын авч явуулсан арга хэмжээ нь эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд, амьдрал байдлыг сайжруулахын хамт, хөдөлмөрийн идэвхийг нэмэгдүүлж байна. Төрөл бүрийн сургууль курсэд суралцаж эмэгтэйчүүдийн тоо улам нэмэгдэж байна. Ардын Төв Засгийн газар, дээд сургуулийн оюутнуудын авах цалинг нэмэгдүүлсэн нь эмэгтэйчүүд дээд сургуульд орж суралцах бололцоог улам өргөн болгож байна. 1950 оны 5 сард батлагдсан гэр бүлийн хууль нь гэр бүлийн харьцаанд байсан феодализмын хуучин байдлыг устгаж, эмэгтэйчүүдийн улс төр, соёлын амьдралд оролцоход улам идэвхжүүлсэн байна. Хятадын эмэгтэйчүүд, Америкийн империалистуудын эсрэг Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөнд өөрийн ард түмний хамт их идэвхтэй оролцжээ. Олон мянган залуу
235 эмэгтэй Солонгосын фронтод өөрсдийн сайн дураар явсан бөгөөд тэд дайны галын дунд ажиллахдаа интернационалист эх оронч санаа, эрэлхэг зоригоо дэлхий дахинд үзүүлсэн юм. Хятадын эмэгтэйчүүдийн байгууллага нь Хятадын эмэгтэйчүүдийн ардчилсан холбоо бөгөөд шинэ амьдралыг байгуулах хэрэгт өргөн олон эмэгтэйчүүдийн оролцуулахын тул эмэгтэйчүүдийн дунд их нөлөөтэй ажиллаж байна. Ардчилсан шинэ Хятад улсад эмэгтэйчүүд дарлал боолчлолоос бүрэн ангижирсанаас барахгүй, жаргалант шинэ амьдралаа зохиогчдын идэвхитэй хэсэг нь болж байна. Хятадын эмэгтэйчүүдийн энх тайвны төлөө тууштай тжмцэж байгаа бөгөөд зөвхөн энх тайвны нөхцөлд жаргалант шинэ амьдралаа зохиож, үр хүүхдээ өсгөн бойжуулж чадна гэдэгт гуйвалтгүй итгэж байна. Ийм учраас Хятадын эмэгтэйчүүдийн шинэ амьдралаа зохиох тэмцлийг дэлхий дахинд энх тайвныг хамгаалах тэмцэлтэй нягт холбож, олон орны дэвшилт эмэгтэйчүүдтэй эв санаагаа нэгтгэж байна. Манай их хөрш Хятадын агуу их ард түмэн, түүний эмэгтэйчүүд өнгөрсөн 5 жилийн дотор өөрийн эх орныг хөгжүүлэх хэрэгт гялалзсан сайхан амжилт олсон явдал, Хятадын коммунист нам, дарга Мао Цзе-дунгийн мэргэн жолоодлогын үр дүн мөн. Д.Нямсүрэн Үнэн сонин. 1954.10.07. Пүрэв. №238 (5835) 2-р нүүрт. Хятад улсын амжилтад бахдаж байна Хятадын ноосны фабрикийн цахилгаан техник Санжай хэдий дөч хүрсэн боловч овор багатай сэргэлэн байдалтай хүн ажээ. Анх фабрикт ирсэний тухайгаа дурлан, хар нүдээ гялалзуулан ярьсан нь: Тэр жил би арван найм хүрээд, сумынхаа захиргаанаас цэргийн бүртгэл авах гэж яарсан билээ. Эрийн цээнд хүрч, үндсэн хуулийнхаа ёсоор насанд хүрсэн ард иргэний бүрэн эрх эдлэх боллоо гэж их баяртай явж билээ. Бүртгэлээ аваад, сумынхаа төвөөр явж галт онгоцны зогсоолоор очиж тэндээс хороогоор ороод, хүн амьтнаас, манай сумын төвд шинээр ноосны фабрик босгож байлаа. Тэгээд ажилчин их хэрэгтэй гэдгийг сонсоод, барилгын ажилд очиж оръё гэж бодлоо. Тэгээд хар ажилчин болж, морин тэргээр барилгын хэрэглэгдэхүүн зөөдөг боллоо. Тэгж байгаад ажлын байдалтай танилцаж, мужааныг дагалдаж ажиллаж гуалин дүнз мод засаж, байшин барилцах боллоо. Фабрикийн байшин ажилчин албан хаагчдын орон сууц босгоцгоож байхыг харахад их л таатай сайхан байж билээ. Ус шахах өндөр цамхгийг мундаг мундаг хар модоор босгосныг үзэхэд тэнгэрт тулсан юм шиг сүртэй өндөр юм босч, тэр цагт бараг бүх Хөвсгөл аймагт тэрнийг гүйцэх өндөр байшин байсангүй байх. Тэр олон сайхан байшин барилга, бороо орсны сүүлээр ургаж байгаа мөөг шиг энд тэндгүй босч ирснийг үзэхэд энэ олон сайхан байшин барилгад миний хүч хөдөлмөр бас оролцсон гэж санахад их сайхан байж билээ. Фабрикийн барилга дуусах тийшээ хандаж, манай засгийн газрын урьсан зөвлөлтийн мэргэжилтэн нар хүрэлцэн ирээд, тоноглолт төхөөрөмжийг угсруулан ажиллуулж эхэлсэн билээ. Фабрикийн барилга ажилчны орон сууцад цахилгаан дэнгийн гэрэл гялалзаад хүний
236 чадлаар бүтсэн цахилгаан хүч их, ямар ч бөхийн дийлэмгүй том суурь машиныг хөдөлгөж байсныг үзээд, цахилгааны мэргэжилтэй болохсон гэж бодлоо. Тэгээд станцын ажилд оръё гэж гуйгаад зөвлөлтийн мэргэжилтэй Тарасов, Фебогов, Дорогий анх намайг монтёрын ажилд сургаж, тэгээд аялах мошер цахилгаан техникийн мэргэжилтэй болгож өгсөн билээ. Би тэдний ачий нь хэзээ ч санаж явдаг. Зөвлөлтийнхөө тэр багш нарын захиаг дагаж, энэ завсар арван хүнийг ажил дээрээ монтёрын зэрэг мэргэжилд сургажээ. Энэ хавар үйлдвэрчний төлөөлөгчдийн бүрэлдхүүнд оролцож Бээжин орж. Майн нэгний баяр үзлээ. Шанхай, Нанжин, Мугден гэдэг хотоор явж, Хятадын ажилчин Зөвлөлтийн тэргүүний туршлагыг судалж байгааг үзлээ. Бас Зөвлөлтийн мэргэжилтэн, Хятад ард улсын ажилчинд шинэ босгосон техник эзэмших, мөн мэргэжлээ дээшлүүлэхэд нь бидэнд тусалдгийнхаа нэгэн адил туслаж байгааг чин сэтгэлээс бахдан үзлээ. Хятад ард улсын амжилтад баярлаад одоо Монгол-Хятадын найрамдлын арван хоногийн үеэр би ах дүү Хятад эрх улсад социалист их өөрчлөлт гарч байгааг нүдээрээ үзсэнээ нөхөртөө ярьж өгөө гэж ярьжээ. Тэр завсар Хатгал суурингаар фабрикийн яндан дуугарч үдийн завсарлагаа дууссаныг мэдэгдсэнд, -За ажилдаа орох хэрэгтэй. Манай цахилгаан станцынхан намын 12 дугаар их хурлыг угтсан уралдаанд жилийнхээ төлөвлөгөөг 11 дүгээр сарын 15-нд 106 хувиар биелүүлэх үүрэг авсан билээ. Амласан үүргэндээ ч эзэн болно доо. Бид Зөвлөлтийн мэргэжилтний сургасан боловсон хүчин шүү! Гэжээ. Ренчин Үнэн сонин. 1954.10.07. Пүрэв. №238 (5835) 2-р нүүрт. ХЯТАДЫН СОЁЛ УРЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ БАЙГАА НЬ Монгол Хятадын найрамдлын 10 хоногт оролцохоор ирсэн Б.Н.Х.Улсын соёл урлагийн төлөөлөгчдийг энэ 10 дугаар сарын 5-нд улсын их сургуулийн ректор, биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Д.Цэвэгмэд хүлээн авч, тус сургуулийг анх байгуулагдсан цагаас хойш олсон амжилтыг товч танилцуулав. Төлөөлөгчид улсын их сургуулийн анги, кафедруудаар явж сонирхов. Ялангуяа мал аж ахуйн кафедрыг ихэд сонирхон, тус их сургуулийнханд ах дүү ёсны баяр талархлаа дэвшүүлж цаашид их амжилт гаргахыг хүсэв. Төлөөлөгчид Сүхбаатар-Чойбалсангийн музейг үзэж, монголын ард түмний их жолоодогч Сүхбаатар-Чойбалсан нарын амьдрал тэмцэл, тэдний туулж өнгөрүүсэн баатарлаг замналтай танилцав. Төлөөлөгчид орой нь улсын хөгжимт драматик театрт Хятадын зохиолч Ху Кэгийн зохиосон “Тэмцлээр бойжиж байгаа нь” гэдэг жүжиг үзэв. * * * Б.Н.Х.А.Улсын соёл, урлагийн төлөөлөгчид Улаанбаатар хот дахь И.В.Сталины нэрэмжит нийтийн номын сангийн ажилтай танилцав.
237 Үнэн сонин. 1954.10.08. Баасан. №239 (5836) 1-р нүүрт. Аугаа их Хятад ард түмний амжилттай танилцаж байна Манай орон даяар маш өрнөлттэй явагдаж байгаа Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажлын үеээр их Хятадын ард түмний эдийн засаг, соёлын их амжилттай хөдөлмөрчид сэтгэл бахдан танилцаж байна. Сүхбаатар, Дундговь аймгийн намын байгууллагын ухуулагч, суртал нэвтрүүлэгчид, малчин ард олны дунд Монгол-Хятадын ард түмний их найрамдал гэдэг сэдвээр яриа танилцуулгыг өргөн зохиож, Хятадын ард түмний ололт, амжилттай хөдөлмөрчдийг танилцуулж байна. Эдгээр хоёр аймгийн сонинд их Хятадын ард түмний ололт амжилтыг үзүүлсэн үгүүллйиг тогтмол нийтэлж байгаагийн дээр аймгийн радиогоор Хятадын тухай улс төр, уран сайхны нэвтрүүлгийг тогтмол хүлээн авч байна. Мөн эдгээр аймгийн төвд ба зарим суурин газар Б.Н.Х.А.Улс гэдэг гэрэл зургийн үзэсгэлэн байгуулсныг хөдөлмөрчид өргөн үзсээр байна. Хятад ард улсын кино фестивалийн энэ өдрүүдэд Хятадын киног олон зуун хүн үзэж байна. (Манай сурвалжлагчид) Үнэн сонин. 1954.10.08. Баасан. №239 (5836) 1-р нүүрт. Монгол-Хятадын найрамдын 10 хоногт Б.Н.Х.А.Улсын соёл гэгээрлийн амжилт Их Хятадын ард түмэн, Хятадын эрэлхэг коммунист нам, дарга Мао Цзэ-дунгийн удирдлагын дор явж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, ардын ардчилсан төрийг тогтоосноос хойш энэ өнгөрсөн 5 жилийн дотор өөрийн орны улс төр, эдийн засаг, соёлын бүтээн байгуулалтын бүх салаа мөчирт асар их амжилт олж, тус оронд социализм байгуулах шилжилтийн үеийн их зорилгыг амжилттай биелүүлж байна. Б.Н.Х.А.Улс эх орныхоо эдийн засгийн бүх салаа мөчрийн адилаар, үндсэний соёл боловсролыг хөгжүүлэх талаар асах их амжилт олж байна. Өнгөрсөн 5 жилийн дотор гоминданы үеийн гэгээрлийн хуучин системийг өөрчилж, тус орны хэрэгцээнд шилдэг боловсон хүчнийг бэлтгэх ажлыг эрчимтэй явуулж байна. Тус улсын бага сургуулиудад 1949 онд 20 сая хүүхэд суралцаж байсан бол 1953-54 оны хичээлийн жилд хагас сая гаруй бага сургуульд, 51500000 гаруй хүүхэд суралцсан бөгөөд тэдний 85% нь ажилчин, тариачны үр хүүхэд байлаа. Тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 1953-54 оны хичээлийн жилд 670 мянган сурагч суралцсан нь чөлөөлөгдөхийн өмнөхөөс 75%-иар давжээ. Ердийн дунд сургуулиудад мөн онд 2930 мянган хүн суралцсан нь чөлөөлөгдөхийн өмнөх үеийн дээд хэмжээнээс 96%-иар давжээ. Тус улсын хэмжээгээр мөн жилд 200 орчим дээд сургуульд 216000 гаруй оюутан суралцсан нь чөлөөлөгдөхийн өмнөх үеийнхээс 40%-иар өсчээ.
238 Шинэ Хятадын бүтээн байгуулалтын шаардлагад зохицуулан 1952-53 онд тус орны дээд сургуулиудын системд чухал өөрчлөлт хийж, зохион байгуулалтын талаар эмхтгэх ажлыг амжилттай явуулсны дүнд дээд сургуулиудын заах арга, хичээлийн программ, төлөвлөгөө, зохион байгуулалт эрс дээшилж, чанарын талаар ихээхэн сайжирчээ. Тус улсын дээд сургуулиудын дотор их сургууль 21, үйлдвэрийн институт 39, багш нарын институт 31, газар тариалан ба ойн аж ахуйн институт 29, анагаах ухаан, эм үйлдвэрлэлийн институт 29, улс төр, хууль цаазын институт 4, эдийн засгийн институт 6, хэл бичгийн институт 8, урлаг ба утга зохиолын институт 15, биеийн тамирын институт 6, үндсэний цөөнхийн дээд сургууль 8 байна. 1949 оноос 1953 оны эцэс хүртэл хугацаанд тус улсын бүх дээд сургуулиас 113000 гаруй оюутан төгссөн ба 1953 онд Хятадын дээд сургуулиудаас 53000 хүн төгссөн нь гоминданы үеийн нэг жилд гаргаж байсан мэргэжилтэн нарын хамгийн дээд хэмжээнээс 160%-иар давж байна. 1954 онд бүх дээд сургуулийг 40300 гаруй оюутан төгссөний дотор 14600 нь үйлдвэрийн дээд сургууль төгссөн байна. Энэ оны намар тус орны дээд сургуулиудад 90505 оюутныг элсүүлжээ. Дээд сургуулиудад онол, практикийг нягт холбон, Зөвлөлт Холбоот Улсын дээд сургуулиудын арга туршлага, программ, материалыг өргөн хэрэглэж байна. Дээд сургуулиудын дэргэд байгуулсан ажилчин тариачны богино хугацааны 58 дунд сургуульд өнгөрсөн хичээлийн жилд 30000 гаруй хүн суралцсан бөгөөд энэ жил түүнийг 4000 гаруй хүн төгсгөх ба 30000 гаруй хүнийг элсүүлнэ. Чөлөөлөгдөхөөс өмнө Хятад орны хүн амын 80-90% нь бичиг мэддэггүй байлаа. Өнгөрсөн 5 жилийн дотор тус орны хүн амын бичиг үл мэдэх явдлыг ойрын 10 жилийн дотор устгахын төлөө ардын засаг их анхаарал тавьж, ихээхэн арга хэмжээг авч, олон тооны хүнийг үндсэний хэл бичигт сургажээ. Одоо Хятадын ардын чөлөөлөгч армийн дотор бичиг үсэг үл мэдэх явдлыг бараг бүрэн устгасан ба хөдөлмөрчин олон түмний дотор бичиг үл мэдэх явдлыг устгах өргөн кампаныг 1952 оноос эхлэн явуулж ирсний үр дүнд 1952-53 онд 3710000 хүн бичиг үсэг сурчээ. Ардын Төв Засгийн Газрын дэргэд бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах тусгай хороо байгуулан ажиллуулж, хятад бичгийг түргэн сурах хялбарчилсан шинэ аргыг өргөн нэвтрүүлж, сурах бичгүүдийг жил ирэх тутам олон мянган хувиар хэвлэн гаргаж иржээ. Олон үндэстэн, ястнуудын хэл бичгийг хөгжүүлэхийг их анхаарч, үндэстний цөөнхийн ярианы хэл ба бичгийг судлах тусгай хороо байгуулж, өөрийн бичиг үсэггүй ястнуудын бичиг зохиох ба байгаа бичиг үсгийг сайжруулах ажлыг зохиож байна. 1953-54 оны өөл-хавар соёлын хэмжээг дээшлүүлэх ба бичиг үсэгт сурах ажилчин тариачны оройн сургууль, дугуйланд 100 сая гаруй хүн суралцсан байна. Оройн сургуулиудад суралцсан ажилчин, албан хаагчдаас 430000 хүн бичиг сурсан байна. Үүнээс гадна бага сургуулийг 7500 ажилчин, албан хаагчид төгсгөжээ. 1953 оны өвөл Хятад орон даяар соёлын хэмжээг дээшлүүлэх янз бүрийн сургуульд 2580000 ажилчин, албан хаагч суралцсаны дотор бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах
239 курсүүдэд 1720000 хүн суралцжээ. Тариачдын дотроос 1953 оны өвлийн хичээлийн жилд 2,5 сая хүн бичиг үсэг сурчээ. Ардын засгийн жилүүдэд ард түмний соёл-гэгээрлийг хөгжүүлэхэд зориулан, хэвлэл, номын сан, соёлын орд, улаан булан, радиог өргөжүүлэх ажлыг амжилттай хийжээ. Тус улсад 250 зүйлийн сонин 1683900000 хувиар хэвлэгдэн гарч байна. 1949-1952 онуудад Хятадын 3 хэвлэлийн газраас Маркс-Энгельсийн зохиолуудыг 1440000 хувиар хэвлэн гаргасны дээр 1949 оноос 1953 оныг дуустал хугацаанд Лениний 43 зохиолыг 3700000 хувиар хэвлэн гаргажээ. “Ардын хэвлэлийн газраас” 1949 оноос 1953 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Сталины 41 зохиолыг 6 сая 604 мянган хувиар хэвлэн гаргажээ. 1953-54 онд Сталины зохиолуудын 1. 2 дугаар ботийг хятад хэл дээр хэвлэн гаргажээ. Зөвхөн 1953 онд тус оронд 4661 орчим нэр төрлийн номыг хэвлэн гаргажээ. Хятад оронд оршин суугч олон үндэстэн, ястнуудын хэл дээр ном зохиолыг өргөнөөр гаргаж байна. 1951 онд монгол, түвд, уйгуур, казах зэрэг хэл дээр 176 нэр төрлийн номыг 2220000 хувиар, 1952 онд 376 нэр төрлийн номыг 4390000 хувиар, 1953 онд үндэстний цөөнхийн хэл дээр ном хэвлэн гаргах нэг хэвлэлийн газраас монгол, түвд, уйгуур, казах, солонгос хэл дээр 142 нэр төрлийн номыг 1300000 хувиар хэвлэн гаргажээ. Хятадын төв хэвлэлийн газруудын хамгийн том нь “Синьхуа” гэдэг хэвлэлийн газар юм. Энэ нь 887 салбар, 30 хэвлэх үйлдвэртэй юм. 1954-55 оны хичээлийн жилд дунд ба бага сургуулийн 180 сая сурах бичиг хэвлэн гаргах ба 1954 онд 330 сая сурах бичгийг ардын гэгээрлийн хэвлэлийн газраас хэвлэн гаргах юм. 1954 онд “Женьмийжибаньжэ” гэдэг хэвлэлийн газраас ном хэвлэлийг өнгөрсөн оныхоос 17%-иар илүү хэвлэх бөгөөд үүнд Маркс, Энгельс, Ленин, Сталин, Мао Цзэ-ду-ний зохиолууд, улс төр, философи, нийгэм-эдийн засгийн 400 гаруй нэр төрлийн номыг 23000000 хувиар хэвлэн гаргана. Хятад улсад нийтийн том номын сан 96 байгаа ба 1953 оны мэдээгээр орон нутагт нийтийн уншлагын газрууд 4400, хөдөлмөрчдийн соёлын ордон 2436, клуб 20000, музей 40 байлаа. Дээр дурдсан нийтийн том номын сангуудын дотор хамгийн том нь болох “Бээжин номын сан” хятад ба бусад хэл дээр хэвлэгдсэн 2,5 сая гаруй номтой юм. Ард түмэнд зориулсан радио нэвтрүүлгийн станц 1949 онд 45 байсан бол 1953 онд 60 болсон ба 1953 онд тус орны радио нэвтрүүлгийн нийт хүч 1949 оныхоос 47%-иар нэмэгдсэн байна. Б.Н.Х.А.Улс нь ардын гэгээрлийн зэрэгцээгээр үндсэний хэлбэртэй, социалист агуулгатай урлаг, утга зохиолоо ихээхэн хөгжүүлж иржээ. Мао Цзэ-дун 1942 онд “Утга зохиолыг хувьсгалт машины бүрэлдэхүүний хэсэг болгох хэрэгтэй” гэж заасныг Хятад ард улсын зохиолчид амжилттай хэрэгжүүлж, Хятадын ард түмний их ялалт, коммунист намынхаа удирдлагын дор шинэ амьдралаа хэрхэн байгуулж байгааг харуулсан реалист сайхан зохиолуудыг бүтээж, ард түмнээ хувьсгалт эх оронч үзлээр хүмүүжүүлж байна. 1949 оноос хойш өнгөрсөн 5 жилийн дотор Хятадын зохиолчид нийт 2000 гаруй зохиол бичсэний дотор 400 орчим нь үндсэний үйлдвэр, ажилчин ангийн
240 амьдралыг харуулсан ба 400 гаруй нь тариачдын амьдрал, 600 гаруй нь Америкийн империализмын эсэргүүцсэн Хятадын ард түмний тэмцэл, 70 гаруй нь Хятад орон дахь үндэстний цөөнхийн амьдрал, 200 гаруй нь нийгмийн тэмцлийн янз бүрийн хэлбэр, нийгмийн өөрчлөлт зэргийг тусган харуулсан сэдвээр бичигджээ. Хятад ард улс нь өөрийн үндсэний кино үйлдвэртэй болж өнгөрсөн 5 жилийн дотор уран сайхны болоод баримтат кино 120-ийг үйлдвэрлэж, Зөвлөлт улс ба ардын ардчилсан орнуудын 100 гаруй киног хятад хэлэнд буулгажээ. Энэ онд тус оронд 95 шинэ кино үйлдвэрлэхээс одоо 56-г үйлдвэрлэн, гадаадын 30 гаруй киног хятад хэл дээр хөрвүүлжээ. 1953 онд тус оронд кино театр 757, нүүдлийн киноны газар 1800 байлаа. Энэ оны эхэндтус оронд 1285 театр байснаас 376 нь улсын мэдлийн театрууд бөгөөд эдгээрт 200000 гаруй жүжигчин ажиллаж байна. Хятадын урлагийн ажилтан нар “Утга зохиол ба урлагийн ажилтан нарын бүх Хятадын холбоонд” нэгдэн, өмнөө тавьсан зорилтыг амжилттай биелүүлж байна. Хятадын ард түмэн, коммунист нам, дарга Мао Цзэ-дуний жолоодлогын дор өөрийн орныг хүнд аж үйлдвэржүүлэх асар их зорилтыг биелүүлэхийн хамт, хөдөлмөрчдийн соёл гэгээрлийг эрс дээшлүүлэх талаар их хүч тавин ажиллаж байна. Пүрэвжал. Үнэн сонин. 1954.10.09. Бямба. №240 (5838) 3-р нүүрт. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил АРХАНГАЙ АЙМАГТ ЦЭЦЭРЛЭГ, (“Үнэн” сонины сурвалжлагч), Архангай аймагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил маш их өрнөлттэй явагдаж байна. Цэцэрлэг хотод “Бүгд Найрамдах Хятад Ард Улс” гэдэг үзэсгэлэнг олон мянган хүн үзэн танилцаж байна. Тус хотын кино театрт Б.Н.Х.А.Улсын кино фестиваль болж, Цэцрлэг хотынхон шинэ Хятад улсын кино урлагийн амжилттай сэтгэл бахдан танилцав. Цэцэрлэг хотын албан үйлдвэрийн газар, сумын төвд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжилтийг судлах дугуйлан хичээллэж байна. “Лизичжуан тосгоны хувирсан нь” гэх зэрэг шинэ Хятад ард улсын зохиолчдын зохиолын үдэшлэг явагдав. Монгол-Хятадын шүлэг, дуу, бүжиг, хөгжмөөр бүрдсэн концертыг аймгийн клубийнхэн тоглож байна. Аймгийн ухуулагч, илтгэгч нар, Б.Н.Х.А.Улсын соёл, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн тухай хөдөлмөрчдөд яриа хийв. “Архангайн үнэн” сонинд Монгол-Хятадын найрамдлын 10 хоногоор Б.Н.Х.А.Улсын хөгжилтийн тухай олон үгүүлэл дугаар тутамдаа нийтэлж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоног нь тус хоёр улсын ард түмний найрамдлыг улам бэхжүүлэн, манай орны хөдөлмөрчдийг коммунист намынхаа удирдлагын дор эх орноо амжилттай хөгжүүлж байгаа Хятадын их ард түмний амжилттай улам ойр дотно танилцуулж байна. ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ
241 АРВАЙХЭЭР, (“Үнэн” сонины сурвалжлагч). Өвөрхангай аймагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн өдрүүдэд хөдөлмөрчин олны дунд Монгол-Хятадын найрамдлын тухай илтгэл хийв. Илтгэгч нар, Монгол-Хятадын найрамдлын ач холбогдол, Хятад ард улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын байгуулалтад олсон амжилт, Хятадын ард түмний аж байдлын тухай дэлгэрэнгүй ярилаа. Аймгийн нүүдлийн киноныхон аймгийн төв хөдөөд Хятад ард улсын кинонуудыг гаргаж байна. Тус аймгийн хөдөлмөрчид, найрамдалт их Хятадын ард түмний эрэлхэг тэмцлийг үзүүлсэн киног өргөнөөр сонирхож байна. Аймгийн клубт Б.Н.Х.А.Улсын хөгжилтийн тухай үзэсгэлэн гаргасныг олон зуун хүн сонирхон танилцаж байна. ТӨВ АЙМАГТ ЗУУНМОД, (“Үнэн” сонины сурвалжлагч). Төв аймагт Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн ажил эрчимтэй явагдаж байна. Аймгийн клуб, 10 жилийн дунд сургууль дээр байгуулсан Б. Н. Х. А. Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл-шинжлэх ухааны хөгжилтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг хөдөлмөрчин олон сонирхон үзэж байна. Төвийн 10 жилийн дунд сургуулийн багш сурагчдын дунд хичээлээс гадуур явуулах хүмүүжлийн ажлыг Хятадын ард түмний амжилттай танилцуулахад зориулан зохиож байна. Сум, багийн ухуулгын байр, улаан буланд Хятад ард улсын амжилтыг үзүүлсэн булан байгуулжээ. Намын ухуулагч илтгэгч нар, Б.Н.Х.А.Улсын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хөгжилт, шаазанг анх хийсэн нь гэх зэрэг 10 гаруй сэдвээр олон мянган хөдөлмөрчинд илтгэл яриа хийв. “Аньшаны ган төмрийн комбинат”, “Хятадын охид” гэдэг шинэ Хятадын киног хөдөлмөрчид сонирхон үзэж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн өдрүүдэд Төв аймгийн хөдөлмөрчид Б.Н.Х.А.Улсын ард түмний ололт, амжилттай өргөнөөр танилцаж Монгол-Хятадын ард түмний найрамдлыг улам бэхжүүлэхийг илэрхийлж байна. Үнэн сонин. 1954.10.09. Бямба. №240 (5838) 3-р нүүрт. Хятадын Хэ Бэй мужийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо Хятадын Коммунист Нам, Ардын Төв Засгийн Газар, хөдөө аж ахуйг хоршоожуулах бодлогын үндсэн дээр энэ оны эцэст хөдөө аж ахуйн хоршоог 95000 гаруй болгох төлөвлөгөөтэй юм. Зөвхөн Хэ Бэй мужид өнгөрсөн өвлөөс энэ оны хавар хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо 31496 болжээ. Үүнд, нийт 470000 өрх оролцсон байна. Хэ Бэй мужийн бүх 11000 гаруй тосгоны 76 хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоотой болсон юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд оролцож байгаа гишүүдийн 50 хувь нь дундчууд байгаа бөгөөд бусад нь ядуучууд юм. Тэдгээр хоршооны анхны суурь нь хөдөлмөрийн харилцан туслах хэсэг байсан бөгөөд тэд хоршооны ашиг тусыг тодорхой ойлгосны үндсэн дээр нэг жилийн дотор хоршоо 28000 гаруй болон өсчээ.
242 Хэ Бэй мужид өнгөрсөн 3 жилийн дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 3600 гаруй хоршоо байгуулсан юм. Одоо тэдгээр хоршоо Хэ Бэй мужийн олон мянган тариачны өмнө үлгэр жишээ болж байна. Хэ Бэй мужийн тариачид, энэ оны хавар хөдөлмөрийн харилцан туслалцах хөдөлгөөнийг өрнүүлэн, боловсон хүчнүүдийн удирдах үүргийг хариуцлагатай болгоод, бэлтгэл ажлын чанарыг улам сайжруулсан байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны ухуулагч нар нам засгийнхаа бодлогыг олон түмэнд сайн танилцуулах, социализм ба капитализмын аль нь ашигтай, аль нь хортойг сайн мэдүүлэх ажлыг хүчтэй явуулжээ. Үүний үндсэн дээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд шургалсан газрын эзэд, хөдөлмөрөөс зайлсхийдэг худалдаачин мөлжигч этгээдийг зайлуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоог бат бэх болгосон байна. 1953 оны 12 дугаар сард Хятадын Коммунист Намын Хэ Бэй мужийн хорооноос эрхлэн, Хэ Бэй мужийн бүх хоршоо хөдөлмөрийн харилцан туслалцах байгууллагыг хуралдуулсан билээ. Энэ хурлаас Хятадын Коммунист Намын бодлогыг судлах, хөдөө аж ахуйг хоршоожуулах бодлогын үндсэн дээр олон тооны боловсон хүчнийг бэлтгэх, хоршооны ажлыг зөв зохион байгуулах, тухай заалт өгсөн юм. Хэ Бэй мужийн тариачин олон түмэн энэ заалтыг халуунаар угтан авч, өөрийн ажилд шинэ санаачлагыг гаргаж, хөдөлмөрийн харилцан туслалцах хэсэг бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны чухал үндэс мөн гэж үзэх болжээ. Б.Н.Х.А.Улсын Ардын Төв Засгийн Газраас тариачин олон түмэнд өгсөн заалтдаа: “Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн харилцан туслалцах хэсэг бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоог хөгжүүлэх үндэс мөн” гэжээ. Хэ Бэй мужийн Сянь бүр 1-3 удаа түр курс байгуулж, мужийн хэмжээгээр 50000 гаруй идэвхтнийг Сянь ба районд 23000 гаруй боловсон хүчнийг сурган гаргасан байна.Үүний зэрэгцээгээр урьд байгуулагдсан үйлдвэрлэлийн хоршооны туршлагатай гишүүдийн туршлагыг шинэ хүмүүст таниулах ажлыг зохиожээ. Хэ Бэй мужид урьд байгуулагдсан туршлага сайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үлгэр, жишээ 800 гаруй хоршоо ажиллаж байна. Тэдгээр хоршоо нь шинэ байгуулагдсан хоршоонуудад маш их тусламж үзүүлдэг юм. Жишээ нь Динь Сяний, урьд байгуулагдсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 57 хоршоо нь хөдөө аж ахуйн үйлдэрлэлийн 129 шинэ хоршоог байгуулахад тусалжээ. Урьд байгуулагдсан туршлага сайтай хоршоонд ажиллаж байсан боловсон хүчнүүдийг шинэ байгуулсан, туршлага багатай хоршоонд шилжүүлэн ажиллуулдаг байна. Ийм ч учраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо бүрд идэвх санаачлагатай боловсон хүчин олон байна. Хэ Бэй мужийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд намын гишүүд 100000 орчим, залуучуудын эвлэлийн гишүүн 50000 гаруй, идэвхтэн хүмүүс 50000 гаруй ажиллаж байна. Хэ Бэй мужийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоо нэг бүрд дундыг баримтлахад 14 өрх оролцож байгаа бөгөөд тэдгээр өрхийн хүмүүс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршоонд өөрийн сайн дурын үндсэн дээр элсэн оржээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хоршооны тооцоог нарийн тодорхой гаргахын тул Хэ Бэй мужид шинэ байгуулагдсан үйлдвэрлэлийн хоршоонд ажиллах 23000 гаруй нягтлан
243 бодох боловсон хүчнийг сурган гаргасан байна. Шинээр төгссөн нягтлан бодогчдод туслан зааварлах газар байгуулжээ. Бас санхүүгийн ажилтныг 3-4 сард нэг удаа богино хугацааны курс хийлгэдэг байна. Хятадын тариачид, хөдөө аж ахуйг хоршоожуулах хөдөлгөөнд энэчлэн идэвхтэй оролцож байна. Л.Дарий Үнэн сонин. 1954.10.09. Бямба. №240 (5838) 3-р нүүрт. Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Элчин сайдын Яаманд дайллага болов Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайп Хэ Ин, Монгол Хятадын найрамдлын 10 хоногийг тохиолдуулан энэ 10 дугаар сарын 9-нд дайллага хийв. Энэ дайллага дээр манай талаас Б.Н.М.А.Улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, Б.Н.М.А.Улсын ерөнхий сайдын орлогч Д.Майдар, Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийг өнгөрүүлэх комиссын дарга Д.Шарав, Б.Н.М.А.Улсын Яамдын сайд, М.Жамсран, Баатар, Гадаад Явдлын Яамны сайдын орлогч Н.Ядамжав, МонголХятадын найрамдлын 10 хоногийг өнгөрүүлэх комиссын гишүүд, соёл, урлагийн зүтгэлтэн нар байв. Дайллага дээр Хятадын талаас Б.Н.Х.А.Улсын зохиолч Цай Юй тэргүүтэй соёлын зүтгэлтний төлөөлөгчид найрамдлын 10 хоногоор Б.Н.М.А.Улсад ирсэн Хятадын циркийн жүжигчид, Б.Н.Х.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Элчин сайдын яамны гишүүд байв. Дайллага дээр ирсэн зочдын дотор СССР-ээс Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.И.Писарев, Б.Н.А.С.А.Улсаас Б.Н.М.А.Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Хон Дон Черь, дээр дурдсан элчин сайдын яамдын гишүүд байв. Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 1-р нүүрт. ХЯТАДЫН ИХ АРД ТҮМЭН ҮҮРД ХӨГЖИН МАНДТУГАЙ! Энх тайвныг эрхэмлэгч их гүрэн Хэдхэн хоногийн өмнө манай ард түмэн их Хятадын бүх ард түмэн, Б.Н.Х.А.Улсыг тунхагласны 5 жилийн ойг бүх дэвшилт хүн төрөлхтний хамт маш их баяртай тэмдэглэн өнгөрүүлэв. Ардын засгийн байгууллын 5 жилийн дотор Б.Н.Х.А.Улс, дарга нөхөр Мао Цзэ-дун тэргүүтэй алдарт коммунист намынхан шалгарсан удирдлагын дор асар их амжилт олжээ. Хятадын коммунист нам, ардын засгийн бодлого нь улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн хүчирхэг том гүрэн болгоход чиглэгдэж байна.
244 Ардын ардчилсан байгуулал Хятад улсад бэхжиж, газрын реформыг явуулсан, ардын аж ахуйн социалист сектор бий болон хөгжиж байгаа, эмэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болгосон, ястан үндэстний цөөнхөд адил тэгш эрх олгосон зэрэг нь ардчилсан Хятад улсын маш том амжилт мөн. Б.Н.Х.А.Улсын алдар хүнд бүх дэлхий дээр улам нэмэгдэж байгаа явдал бол түүний нийгэм, эдийн засаг, соёлын талаар олсон амжилт, энх тайвныг хамгаалагч тууштай бодлогын үр дүн мөн. Энх тайвныг хамгаалах, олон улсын хоорондын маргаантай асуудлыг хэлэлцээний журмаар шийдвэрлэх, улс түмний хоорондын найрамдал, адил тэгш эрхтэй хамтран ажиллах явдал бол Хятад ард улсын гадаад бодлогын хөдөлшгүй зарчим юм. Аугаа их Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан орнуудтай тогтоосон эвдэршгүй найрамдал хамтын ажиллагаа, Зөвлөлт улсын техникийн баялаг тусламж нь шинэ Хятадын эдийн засгийн байгуулалтын энх тайван хөдөлмөрт Хятадын ард түмнийг зоригжуулж байна. Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан орнуудын хамт, Б.Н.Х.А.Улс нь Ази, дэлхий дахинд энх тайвныг хамгаалах бат түшиг тулгуур болж байна. Олон улсын хоорондын асуудал, улс түмний үйл хэрэгт Хятад ард улсын эзлэх суурь өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Шинэ Хятад ард улс өөрийн бий болсон анхны өдрөөс эхлэн улс төр, эдийн засгийн байгууллыг харгалзахгүй, орон бүхэнтэй хамтран ажиллах гадаад бодлогыг хэлбэрэлтгүй явуулж байна. Дэвшилтхүн төрөлхтний өмнө байгуулсан Хятад ард улсын гавьяа үлэмж их юм. Энэ нь юуны өмнө түүнйи эдийн засгийн байгуулалд олсон амжилт, Азийн их, бага улсуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах тэмцэл, улс түмний хоорондын энх тайвны хэрэгт оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно. Хятадын их ард түмний тайван хөдөлмөр, түүхт ялалт нь Азийн колонийн ба хараат орнуудад хувьсгалжуулах нөлөө үзүүлж, тэдгээрийн ард түмнийг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулж байгаа тэмцэлд зоригжуулж байна. Америкийн булаан эзлэгчид Солонгос цуст дайны галыг 1950 онд дэгдээхэд Хятадын баатарлаг ард түмэн, Солонгосын ард түмэнд үлэмж их тусламж үзүүлсэн билээ. Гурван жил гаруй явуулсан баатарлаг тэмцлийн үрээр Солонгосын ард түмэн, Хятадын ардын сайн дурынхны шууд тусламж, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэгч бүх дэвшилт хүмүүсийн халуун дэмжлэгээр Америкийн түрэмгий дайн өдөөгчдийг бут цохиж, өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг сахин хамгаалсан юм. Одоо Хятадын их ард түмэн Солонгосын ард түмэнд дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээн хөгжүүлэхэд нь сэтгэл харамгүй их тусламж үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд болсон түүхт явдлууд нь Б.Н.Х.А.Улсын оролцоогүйгээр дэлхийн ба Азийн ард түмний хувь заяатай холбогдсон ямар ч асуудлыг шийдвэрлэж болохгүй юм гэдгийг үзүүлэв. Энэ учраас Америкийн Нэгдсэн Улсын эрх баригчид Женевийн зөвлөлгөөнд Б.Н.Х.А.Улсыг бусад 4 их гүрний нэг адил эрхтэй оролцох явдлыг зөвшөөрсөн нь санамсаргүй хэрэг биш. Б.Н.Х.А.Улсын төлөөлөгчдийн бүтээлч оролдлогоотойгоор болж өнгөрсөн Женевийн зөвлөлгөөн нь Энэтхэг-Хятадын асуудлын талаар амжилттай шийдвэрийг гаргажээ.
245 Азид ба дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын үйл хэргийг бататгахын төлөө их Хятадын ард түмэн ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байна. Б.Н.Х.А.Улс, Энэтхэг, Бирмийн ерөнхий сайдуудын тунхаглан зарласан зарчмууд нь энх тайвныг зөвхөн Азид ч биш, дэлхий дахинд бэхжүүлэх хэрэгт онц чухал ач холбогдолтой юм. Өөрсдийн нутгийн бүрэн бүтэн байх, тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, үл довтлолцох, бие биесийн дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрх, бие биесийн эрх ашгийг хүндэтгэх, найрамдалтай хамтран орших зарчим дээр Хятад, Энэтхэг, бирмийн ард түмний найрамдалт харьцаа үндэслэж байна. Тэдгээр гурван орны ерөнхий сайдын хийсэн хэлэлцээ, харилцан бие биеэ ойлголцсон явдал нь “Азийн ард түмний хооронд алан хядах шинэ дайн өдөөхийг” оролдогч Америкийн империалист нарт хатуу цохилт болжээ. Б.Н.Х.А.Улсын энх тайвны гадаад бодлого, тэмцэл нь олон улсын хүнд байдлыг хөнгөрүүлэх их ач холбогдолтой юм. Зүүн өмнөд Азид Америкийн империалист нарын байгуулж байгаа цэрэг дайны бүлэглэлд Азийн олон тооны орон оролцоогүй ба төвийг сахих байдалтай хоцров. Шинэ Хятад улсын гадаад худалдаа нь азийн ард түмний амьдралд маш чухал роль гүйцэтгэж байна. Үргэлж өсч байгаа Хятад улсын гадаад худалдаа нь улс төр, эдийн засаг, нийгмийн янз бүрийн байгуулал бүхий орнууд хоорондоо найрамдалтайгаар хамтран оршиж болно гэдгийг баталж байгаагийн дээр ардчилсан ба капиталист орнуудын хооронд, Европ, Азийн хоорондохь эдийн засгийн харьцааг эсэргүүцэгч нарт цохилтыг өгч байна. Энэ нь элдвийн хориглох аргаар 600 сая хүн амтай Хятад ард улсыг дэлхийн зах зээлээс салгах гэсэн Америкийн монополист нарын оролдлого нурсныг харуулж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг орон бүхний хөдөлмөрчид талархан үзэж байгаа нь түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад оруулах цаг болсныг харуулж байна. Б.Н.Х.А.Улсыг НҮБ-д даруй оруулах хэрэгтэй гэдгийг аугаа их Зөвлөлт Холбоот Улс, ардын ардчилсан орнууд түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улс шийдвэртэй шаардаж байна. Англи, Франц болоод бусад томхон капиталист орны улс төрийн зарим зүтгэлтэн ардчилсан Хятад ард улсаас улс түмний хоорондын энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах явдалд байгуулсан гавьяаг үнэлэн үзэж, НҮБ-д түүнийг оруулахын төлөө Б.Н.Х.А.Улсыг дэмжиж байна. Өөрийн нутаг-Тайвань арлыг Чан Кай-шийн дээрэмчдээс чөлөөлөх гэсэн Хятадын ардчилсан бүх намын шийдвэр нь Ази, дэлхий дахинд энх тайвны үйл хэргийг хамгаалах Хятадын ард түмний шийдвэр зоригийг илэрхийлжээ. Тайвань арал америкийн түрэмгийлэгчдийн цэрэг дайны баз болох ёсгүй. Тайвань арлыг чөлөөлөх явдал нь Алс Дорнод, дэлхий дахинд аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэх хэрэгт Хятад ард улсын оруулах томхон нэмэр болно. Энэ жил Хятад ард улсыг зарлан тунхагласны 5 жилийн ойн баяр, Хятадын ард түмний түүхэнд анхдугаар удаа ардчилсан үндсэн хуулийг баталсан түүхт явдалтай хамт тохиолдов. Б.Н.Х.А.Улсын үндсэн хууль нь Хятадын ард түмний хувьсгалын ялалт, амжилт ололтыг хууль ёсоор бататган заажээ.
246 Б.Н.Х.А.Улс байгуулагдсанаас хойш Монгол ба Хятадын ард түмний харьцаанд шинэ үе нээгдэв. Монгол, Хятадын ард түмний найрамдалт харьцаа өдөр ирэх тутам батжин хөгжсөөр байна. Б.Н.М.А. Улс, Б.Н.Х.А. Улс хоёрын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр 1952 оны 10 дугаар сарын 4-нд Бээжин хотод байгуулагдсан билээ. Энэ үеэс эхлэн манай орнуудын найрамдал, хамтын ажиллагаа, өөрийн хөгжлийн шинэ шатанд дэвшжээ. Одоо манай орон даяар зохиогдсон Монгол-Хятадын найрамдлын арав хоногийн ажил, манай ард түмний найрамдал хамтын ажиллагааны цаашдын хөгжилд гарч байгаа шинэ алхам юм. Ө. Дамдиндорж Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 2,3-р нүүрт. ХЯТАДЫН ЭРЭЛХЭГ ЦОГТОЙ ЗАЛУУЧУУД Хятад оронд социализм байгуулах хэрэгт Хятадын олон сая охид, хөвгүүд ард түмнийхээ хамт эрэлхэг цогтой хөдөлмөрлөж байна. Өөрийн эгнээнд 9 сая гаруй залуучуудыг нэгтгэсэн Хятадын Шинэ Ардчилсан Залуучуудын Эвлэл нь Хятадын олон сая залуучуудын манлайд явж, ардын ардчилсан засаг төрийг бэхжүүлэх, шинэ амьдралыг эрчимтэй зохиох хэрэгт коммунист намдаа туслагч асар их хүч болжээ. Хөдөлмөрч хүний цог жавхланг бадруулсан Хятадын олон сая залуучууд үйлдвэр, уурхай, хөдөө аж ахуй, соёлын бүх салбарт хөдөлмөрийн ба онц сурлагын гялалзсан сайхан амжилт үзүүлж байна. Шинэ Хятад улс мандан цэцэглэснээс хойш Х.Ш.А.З.Эвлэлийн 30000 гаруй гишүүн үйлдвэрийн газруудад инженер, техникч, мастерууд болжээ. Зөвхөн 1952 онд Х.Ш.А.З.Эвлэлийн 100 000 гишүүн үйлдвэрийн онцчууд гэдэг алдар цолыг авчээ. Үйлдвэрийн шинийг санаачлагч залуучуудын тоо жилээс жилд олширч, 4 жилийн дотор залуучуудаас 200 гаруй шинэ санаачлага гаргажээ. Аньшанын металлургийн комбинатын залуу ажилчин Х.Ш.А.З.Эвлэлийн гишүүн Ван Чун-лунь, үйлдвэрийн янз бүрийн багаж хэрэгслийг сайжруулж, хөдөлмөрийг хялбарчлан нарийн ажиллагаатай болгох талаар хэд хэдэн чухал шинэ санаачлага гаргасан нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх их ач холбогдолтой болжээ. Ажилчин залуу Ван Чун-луний нэр алдар орон даяар цууриатаж, түүний ажилладаг цех 1953 онд 2 жилийн төлөвлөгөө биелүүлжээ. Үйлдвэрийн ажилчин залуучууд хөдөлмөрийн хуучин нормыг эвдэж, хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж байна. Шинэ Хятадын залуу ажилчин Вэй Юй-си Зөвлөлт Холбоот Улсын хөдөлмөрийн сайчуудын туршлагыг судлан эзэмшиж, ажлынхаа аргыг үргэлж нэмэгдүүлсний ачаар 1953 оны нэгдүгээр хагаст нормоо 2 дахин биелүүлсэн байна. Хятадын дзалуучуд хамтын хөдөлмөрийн давуу чанарыг онц үнэлж, хамтын хүчээр бүтээн байгуулахыг их сонирхож байна. Таньжань хотын цахилгаан станцын ажилчин Чжань Лан-тай даргатай залуучуудын бригад 5 жилийн турш тэргүүн амжилтыг үзүүлсэн
247 учраас “Хойт Хятадын цахилгааны аж үйлдвэрийн үлгэр жишээ бригад” гэдэг алдар цолтой болжээ. Мөн Лин Цитай даргатай залуучуудын үлгэр жишээ бригад 1954 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөг 36 өдрийн дотор биелүүлж, үүгээрээ улсын төлөвлөгөөгөөр хөдөлмөрийн бүтээмжийн тогтоогдсон хэмжээг 2 дахин өндөржүүлсэн байна. Хятадын залуучуудын шинэ санаачлага, хөдөлмөрийн өндөр бүтээмж нь өөрийн орныг хүнд аж үйлдвэржүүлэх зорилтыг биелүүлэхэд их хувь нэмэр болж байна. Х.Ш.А.З.Эвлэл, хөдөө аж ахуйн өрнөлтөд эвлэлийн хөдөөгийн гишүүд, тариачин залуучуудыг нэгтгэн удирдаж, тэд нараар хөдөө аж ахуйн техникийг цуцалтгүй эзэмшүүлж, хөдөлмөрийн харилцан туслалцах хоршоог хөгжүүлэхэд коммунист намдаа тусалж байна. Х.Ш.А.З.Эвлэлийн хөдөөгийн байгууллагын 4 сая гишүүн, хөдөө аж ахуйн хоршоо, харилцан туслалцах хэсгүүдэд оролцож байна. Хөдөө аж ахуйн хоршоо, харилцан туслалцах хэсгийн гишүүдийн 50 хувь нь залуучуудаас бүрэлджээ. Тэд коммунист намынхаа бодлогыг хөдөө тосгонд сурталчилж байна. Хятадын ард түмэн, түүний залуу үеийнхэн, ардын ардчилсан байгууллын ачаар сурч боловсрох өргөн бололцоотой болсон байна. Соёлч боловсон амьдралыг зохиохын төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд Х.Ш.А.З.Эвлэлийн гишүүд явж байна. Сургуулиудад хүүхдийг эх орон, ард түмэндээ хайртай, интернационалист хүмүүжлээр хүмүүжүүлэхэд Х.Ш.А.З.Эвлэлийн байгууллагууд ажлаа чиглүүлж байна. Аугаа их Хятадын залуучууд дэлхийн ардчилсан залуучуудтай холбоогоо улам бэхжүүлж, энх тайван, ардчилал, хамтын ажиллагааны төлөө тууштай тэмцэж байна. Монголын олон мянган залуучууд, зорилго нэгтэй ах дүү Хятад залуучуудынхаа ололтод бахархаж, цаашдын амжилтыг ерөөж байна. Ж.Жамсран М.З.Э.Төв Хорооны нарийн бичгийн дарга Үнэн сонин. 1954.10.10. Ням. №241 (5838) 2,3-р нүүрт. Хятадын ард түмний баатарлаг тэмцлийн тухай жүжиг Ху Кэгийн “Тэмцлээр бойжсон нь” гэдэг жүжгийг Улсын хөгжимт-драматик театрт тавьж байгаа нь Манай ах дүүгийн найрамдалт Хятадын ард түмний эдийн засаг, соёлын гайхамшигт ололттой хөдөлмөрчдийн танилцах явдал, нийслэлээс эхлэн аймгууд хүртэл манай орон даяар өргөн далайцтай болж байна. Монгол-Хятадын найрамдлын 10 хоногийн өдрүүдэд нийслэлийн үзэгчид Улсын хөгжимт-драматик театрын тайзан дээр Ху Кэгийн зохиож, Ө.Гүрсэдийн орчуулсан “Тэмцлээр бойжсон нь” гэдэг хятад жүжиг үзэв. Энэ бол “Буурал охин”-ы дараа гарч байгаа хоёр дахь шинэ жүжиг юм. Хатуу ширүүн тэмцэлд өөрийнхөө эрх чөлөөг байлдан авч, газрын эздийн олон үеийн дарлал мөлжлөгөөс чөлөөлөгдсөн жирийн хүмүүсийн тухай, ардын чөлөөлөгч армийн эгнээнд орсон Хятадын их ард түмний үнэнч, эрэлхэг хүвгүүдийн тухай энэ жүжиг үгүүлж
248 байна. Түүнд амьдралын гүн гүнзгий үнэн, хүмүүсийн зан байдлыг үнэмшихгүй байж болшгүй үнэн байдлаар нээн үзүүлжээ. ...Хойд Хятад орны 1935 оны намар цаг билээ. Харанхуй, чимээ аниргүй, ядмагхан засагдсан шавар байшинд өвгөн тариачин Чжао Лао-чжун хэдэн жил тариалсан 3 му газрынхаа хувь заяаны тухай, өөрийнхөө гэр бүлийнхэнтэй хэлэлцэж байна. Чжао өвгөн, “сохор зоосоор худалдан авахыг” өөрөөр үгүүлбэл чухам утгаараа газры нь булааж авахыг хүссэн газрын эзэн Ян Ю-дэтэй жилийн турш заалджээ. Тэр өвгөн, хэрэгт зөвтөж гарна гэж итгэж, үнэн юмнаас мөнгө урьдах гэж үү? Үнэн шудрага явдал бүх зам нээнэ гэж нот итгэжээ. Гэвч феодалын хуучин нийгэмд Чжао өвгөний найдлага нь бусад бүх тариачин ядуусын найдлагатай адил дэмий хоосон болжээ. Муу санаат газрын эзэн Ян, тариачин Чжаог амьдралынхаа эх булаг өөрийн газрыг үг дуугүй тавьж өхийг албадан шүүхийн хуурамч бичгийг овлон мэхлэх замаар олж амжив. Газрын баян эзний ашиг тусыг бодсон шүүхийн шийдвэр ирснийг өвгөн, өөрийн хүү Чжао Те-чжутай ярилцаж байхдаа санамсаргүй гэнэт мэдэв. Энэ мэдээ түүнд чухам цэлмэг тэнгэрээс аянга буусантай адил билээ. Доромжлогдон, уурласан өвгөн өөрийнхөө байдал гарцаагүй болсныг мэдээд, хор идэв. Чжао өвгөний зүрх юу юугүй цохихоо болих шахаж, түүний хүү, бэргэн, ач, дотнын нөхөр Лао Цин гүнээ гашуудан байх үед, болсон хэрэгт сэтгэл нь их ханасан, энэрэл өршөөлгүй газрын эзэн Ян Юдэ, өөрийн хүү Ян Яо-цзутэй хамт хүрч ирлээ. Тэр этгээд, юу ч болоогүй юм шиг, нас эцэслэж байгаа Чжаод хандаж: энд чин яасан хөгжилтэй байх юм. Чжао Лао-чжун! Чи дийлдсэндээ мэдэж байна уу? -Ян! Гээд Те-чжугийн эцэг өндийж үгүйлэхдээ... дахин заалдаж амжихгүй боловч, харанхуй булшинд ороод чамтай би заалдана. Миний сүнс чамайг ороон барьж авна. Эрлэгийн шулмасаар чамайг бариулан даа гэлээ. Энэ хилэнт үгсэд ер хязгаар байсангүй, дайснаа үзэн ядах сэтгэл түүнд тун ч хүчтэй байв. Чжао сүүлчийнхээ амьсгал авахын өмнө өөрийнхөө хүүд захиа гэрээс өхдөө, миний төлөө өшөө ав! Гэв. Хүү Чжао Те-чжугийн өшөөгөө авч, Ян нарын байшинг галдан, зугтаав. Нэгдүгээр үзэгдэл, ийнхүү гашуудалтайгаар төгсөнө. Энэ жүжиг ингэж ер бусын ширүүн үйл явдлаар эхэлж байна. Энд хоёр лагерь, нэг талаас ард түмэн, нөгөө талаас тэднийг дарлагч этгээд гарч ирнэ. Тэр жүжигт тосгоны жирийн хүмүүс ядуу гуйлгачин амьдралтай, харин газрын эзэд бусдын хүч хөдөлмөрийг сорж амьдардаг нь харагдах юм. Тосгоноосоо хөөгдсөн Чжао Те-чжугийн эхнэр, хүүтэйгээ өөр тосгонд, айл суудаг сайхан сэтгэлтэй эмгэн Цангийн тусламжтай амьдарч байна. Чжао Те-чжугийн эхнэр, хэдэн жил хатуу ширүүн зовлон үзсэндээ сэтгэлээр унаагүй, харин ч өшөөгөө атах сэтгэл төржээ. Нөхрийн нь тухай сураг чимээ гарахгүй л байжээ. Гэвч тэр авгай, сайн сайхан ирээдүйд итгээд, 15 настай хүүгээ найман замын цэрэгт явуулахаар шийджээ. 1948 он боллоо. Чжао Те-чжу 8 замын цэргийн хоёрдугаар батальоны дарга болчихсон байв. Чжао Те-чжу бол цэрэгтээ их хайрлагдсан, хувьсгалын хэрэгт үнэнч, хүний гаригдал зовлонг сайн мэддэг, их тэсвэр хатуужилтай коммунист юм.
249 Госпиталиас гарч ирсэн цэргийн дотор батальоны даргын хүү Ши-тоу байж байна. Эцэг хүү хоёр бие биеийгээ хараахан мэдэлцээгүй байна. Ши-тоу байж байна. Эцэг хүү хоёр хараахан мэдэлцээгүй байна. Ши тоу батальоны холбоочноор үлдлээ. Хоёрдугаар батальоны цэргүүд, байлдаанд явахдаа зориг чадлаа гаргана, командлалын өгсөн ямар ч тушаалыг заавал биелүүлнэ, байлдааныхаа чадварыг бүх талаар дээшлүүлж, цэргийн сахилгыг нарийн чанд сахина гэж үүрэг авцгааж байна. Хятадын ардын чөлөөлөгч армийн дайчин зориг хичнээн их бадрангуй байгаа нь үзэгчдэд тодорхой харагдана. Байлдагчид өөрийн гал голомт, өнөр дэлгэр эх орноо чөлөөлөхийн төлөө тэмцэл бол тэдний эрхэм хүндэт үүрэг мөн гэдгийг баттай ойлгож, Тайванийг чөлөөлөхөөр амь биеэ хайрлахгүй давшив. Буугийн дуу улам ойртож, гоминданчууд сандран мэгдэж, офицер хувцас өмссөн урвагч Янууд (эцэг, хүү) амь хоргодох газраа олж ядсан сандарч байгаа үед үзэгчдийн дунд хөөр хөдөлгөөнтэй боллоо. Жүжиг төгсөлтдөө ойртох тутам үйл явдал нь улам хурц болно. Жүжгийн сүүлийн үзэгдэл, үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Ардын чөлөөлөгч армийн ангийнхантай хамт батальоны дарга Чжао Те-чжу, холбоочин Ши-тоу хоёр, төрсөн нутагтаа буцаж ирж, газрын эзэн Януудын дарлалаас ард олноо чөлөөлөв. Хөдөлмөрчин ардууд хүнд шалгалт ширүүн тэмцлийн дундуур туулан явж, эрх чөлөөгөө оллоо. Жүжгийн төгсгөлд түүний гол баатар-эцэг, эх, хүү гурвын уулзахад үзэгчид сэтгэл бахдан баярлаж байв. Гоминданчуудыг эх нутгаасаа хөөн зайлуулахын төлөө, бүрэн ялалтын төлөө тэмцлээ үргэлжлүүлэхэд зориг шийдвэртэй байгаагаа батальоны дарга, хүүтэйгээ батлан илэрхийлж байна. Үнэнч эхнэр, хайртай эх болсон тэр эмэгтэй, нөхөр хүү хоёртойгоо дахин баяртай уулзах цаг ирнэ гэдэгт дүүрэн итгэж, хайртай хоёроо тэмцлийн замд үдэж гаргав. Улсын хөгжимт драматик театрт “Тэмцлээр бойжсон нь” гэдэг жүжиг тавьсан явдал бол тус театрынхны уран бүтээлийн ажилд шинэ амжилт болсныг гэрчилж байна. Уг жүжгийг удирдан найруулагч С.Гэндэн, найруулагч У.Осор нар, жүжгийн гол баатруудын зан чанар, шинж төлөв болоод жүжгийн уран сайхны өвөрмөц стилийг үндсэндээ үнэн зөв гаргажээ. Энэ жүжгийг чимж сайхан болгоход Чойбалсангийн шагналт зураач Л.Гаваагийн бүтээсэн, тайзны засал их тус болжээ. Энэ жүжгийг тоглоход ахмад жүжигчдээс (өвгөн тариачин) Чжао Лао-чжунгийн рольд тоглосон гавьяат жүжигчин Цэрэндэндэв, өвгөний хүүгийн рольд тоглосон гавьяат жүжигчин Дамдинсүрэн, Чжао Течжугийн гэргий болж тоглосон гавьяат жүжигчин Ринчинноров, тариачин авгай Цани рольд тоглосон гавьяат жүжигчин Цэрэндулмаас гадна залуу жүжигчид оролцож байна. Ялангуяа, залуу жүжигчин Батбаатар бол Чжао Течжугийн хүү Ши-Тоугийн ролийг чадмаг тоглож байна. Үүнд эх орноо авран чөлөөлөхийн тулд тэр хүү амиа өгөхөөс ч буцахгүй, ёстой зоригтой, авхаалжтай эр байга юм гэдгийг үзэгчдийн оюун санаанд бат үлдэхээр сайн тоглож байна.