The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №34

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:10:41

Монгол судлалын чуулган №34

Монгол судлалын чуулган №34

1МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуульМонгол хэлний тэнхимУтга зохиолын тэнхимМОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАНЭрдэм шинжилгээний сэтгүүл Эрхэлсэн: С.Хөвсгөл№34Улаанбаатар2023


2МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34MONGOLIAN STATE UNIVERSITY OF EDUCATIONSchool of Social and Humanity SciencesFORUM OF MONGOLIAN STUDIESWORKS IN RESEARCH 2023/1 Volume 34\"Монгол судлалын чуулган\" эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлЕрөнхий редактор: С.Хөвсгөл, профессор, МУБИС, НХУСДэд редактор: Т.Мөнхнаран, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхимГишүүд Ж.Батбаатар, профессор, МУБИС, НХУС, Захирал Ц.Өнөрбаян, профессор, МУБИС, НХУС, Монгол судлалын төв С.Энхбаяр, профессор, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхим Ш.Баттөгс, МУБИС, НХУС, Монгол хэлний тэнхим С.Амартүвшин, МУБИС, НХУС, Сэтгүүлзүйн тэнхим Г.Нандинбилиг, МУИС. ШУС. Утга зохиол, урлаг судлалын тэнхим Г.Билгүүдэй, ШУА, Хэл зохиолын хүрээлэн Л.Халхарова, ОХУ, Буриадын Их Сургууль Ш.Цогт, БНХАУ, Төвийн Үндэсний Их СургуульUlaanbaatar 2023


3МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ISSN 2412-9992 Mongol sudlalyn čuulganГАРЧИГХэл шинжлэл.1. Ц.Өнөрбаян. Алтайн төрөл хэлний талаарх академич Л. Лигетийн үзэл баримтлал 52. Ш.Баттөгс. Монгол хэлний үгэн наадам буюу каламбурын тухай. 103. Х.Номлосаран. Халхын зая бандид лувсанпринлэйн “үсгийн шастир” хийгээд монгол бичгийн уран сайхны соёл. 174. М.Ууганбаяр. Орчин цагийн түрэг, монгол хэлний төгс өнгөрсөн цагийн утга. 225. Г.Цогзолмаа. Боловсрол, түүний чанарын талаарх Монголчуудын уугуул мэдлэг 306. Х.Нармандах, Бадмацыренова Надежда Бадмажаповна, Лиджиева ЛюдмилаАлексеевна. Цахим харилцаанд суурилсан дискурс, түүнийг задлан шинжлэх аргын тухайд 457. Г.Гэрэлсүрэн. “Монголын арван найман үсэг оршив” хэмээх Цагаан толгойн судруудын бичвэрийн харьцуулал 558. С.Гандэлгэр. Бийрийн бичлэгийн хөгжил 66Утга зохиол, аман зохиол судлал.1. С.Хөвсгөл. МУБИС-ийн Тансан ламын гар бичмэлүүд. 702. С.Энхбаяр. Драйзер судлалын тухайд 763. Г.Батсуурь. Яруу найраг дахь ганцаардахуйн шизофрени ба өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд. 834. П.Яньдий. Ж.Лхагвын зарим өгүүллэгийн тухайд. 975. Т.Мөнхнаран. Жю Юэ. Монгол улс, БНХАУ-ын хил залгаа бүс нутгийн уран зохиолын харилцаа, туурвил зүйн сэтгэлгээний байдал 1026. Б.Мөнхбаяр. Нүүдэлчдийн аман болон бичгийн зохиол дахь соёлын үнэлэмж ба хэвшил. Англи гарчиг 1097. Е.Балданмаксарова. Раннемонгольская средневековая литература: Поэтические жанры \"сокровенного сказания монголов\"(1240) 124Сэтгүүл зүй. Шүүмж судлал.1. М.Одмандах. “Шинэ толь хэмээх бичиг” сонин ба найрамдлын гэрээ бичиг. Англи гарчиг. 1512. Ч.Энхбат. Эдийн засгийн мэдээллийн визуаль хэрэглэгдэхүүнд хийсэн ажиглалт 1733. Ш.Баттөр. Шинэ үе, өгүүллэг, дүр. 1834. Т.Баасансүрэн. Сайн бүтээлүүдийн талаар санал бодлоо хуваалцахуй 1865. Д.Өрнөхдэлгэр. Нэгэн «уран зохиолын дугуйлан»-гийн уламжлал шинэчлэл 2036. Ш.Батболд. Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд монта хамаарч байсныг тодотгох зарим баримт 209Докторантын булан.1. Рулэма. Rulema. Монгол аман зохиол дахь хүүхдийн домгийн дүрийн тухай шинжилгээ. 2182. А.Амардалай. Монгол үлгэрүүдийн жендерийн шинжлэл. 2263. Б.Урангоо. Монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлал дахь сэтгэл зүйн задлан шинжилгээний аргын төлөвшил. 2344. Б.Навчаа. Зохиолч Д.Батбаярын зохиол дахь давталтын онцлог, найруулгын үүрэг /”Багын наадам”, “Ээж” өгүүллэгийн жишээн дээр/ 245Мэдээ, мэдээлэл. • Монгол хэлний тэнхим 249 • Утга зохиолын тэнхим. 253


4МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ISSN 2412-9992 Mongol sudlalyn čuulganCONTENTLingvistics1. Ts.Unurbayan. Lajos Ligeti’s views on the Altaic languages. 52. Sh.Battugs. A word pun of the mongolian language 103. Kh.Nomlosaran. “Script shastra” by Khalkha Zaya Bandida Luvsanperenlei and Artistic culture of Mongolian script 174. M.Uuganbayar. Perfect Past Meaning in Modern Turkish and Mongolian 225. G.Tsogzolmaa, B.Jadamba. Indigenous knowledge of Mongolians about education and it’s quality. 306. Kh.Narmandakh, Lidjieva Ludmila Alekseyevna, Badmatsyrenova Nadejda Badmajpovna. Internet mediated discourse and its approach for analysis 457. G.Gerelsuren. A comparison of the mongolian alphabet sutra’ text of eighteen mongolian letters existence 558. S.Gandelger. Development of mongolian calligraphy 66Literature and Folklore studies. 1. S.Khuvsgul. On the manuscripts of the Journey to the West from MNUE’s library. 702. S.Enkhbayar. On the Dreiser’s study in Mongolia. (Review of Research work by Narantuya) 763. G.Batsuuri. A Meta-analytical Review: Relationship Between Loneliness Schizophrenia in Poetry and Adolescent Mental Health 834. P.Yandii. For some stories by J.Lhagva 975. T.Munkhnaran. Jiu Yue. Interaction of literatures and the situation of literary thinking in the border regions of china and mongolia 1026. B.Munkhbayar. Cultural value and types in the literature of nomads. 1097. E.Baldanmaksarova. Early mongolian medieval literature: Poetic genres \"The secret hi tory of the mongols\" (1240) 124Journalinsm1. M.Odmandakh. Newspaper “šine toli kemekü bičig” /A letter called New Mirror/ and the Russo-Mongol Agreement. 1511. Ch.Enkhbat. Observation of visual tools of economic news (example of newspaper) 1732. Sh.Battur. New generation, stories, characters. 1833. T.Baasansuren. Some thoughts on the best creations (Review of the new books). 1864. D.Urnukhdelger. Tradition and reform of “literature club” at khovd state university. 2035. Sh.Batbold. Some facts confirming the jurisdiction of monta to the general committee of post office and telegraph information 209Researchs of Doctorants1. Rulema. On the child characters in the Mongolian folktales. 2182. A.Amardalai. Gender analysis of Mongolian fairy tales. 2263. B.Urangoo. Formation of psychoanalysis methods in modern mongolian literary review 2344. B.Navchaa. The features of repetition and composion of writingof author D.Batbayar (On example of the works \"Team festival\" and \"Mother\") 245News. New books. - Department of Mongolian language 249- Department of Literature 253


5МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ХЭЛ ШИНЖЛЭЛ2023/1 Дэвтэр 1-8АЛТАЙН ТӨРӨЛ ХЭЛНИЙ ТАЛААРХ АКАДЕМИЧ Л.ЛИГЕТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЦ.Өнөрбаян1Түлхүүр үг: Алтайн төрөл хэл, хэлний гарал үүсэл, биеийн төлөөний нэрийнзалгавр, төрөл хэл.Мажарын нэрт хэл шинжээч, монгол дорно дахины судлаач Лайот Лигети(1902-1987) Мажар, Ази, Дорно дахины үндэстэн угсаатнуудын түүх, хэл,соёлын талаар болон Алтайн төрөл хэлнүүдийн харьцуулсан судлалаар 300-аад бүтээл туурвиж эрдэм шинжилгээ, судалгааны салбарт бодит хувь нэмэроруулсан эрдэмтэн билээ. Тэрээр амьдралынхаа 60 гаруй жилд нь Дорнодахины улс үндэстнүүдийн түүх, угсаа гарваль, хэл аялгуу, сурвалж бичигзэрэг чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа хийсэн төдийгүй Мажарын шинжлэхухааны академи, Өтвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульдажиллах хугацаандаа судалгаа, эрдэм шинжилгээний нийгэмлэг, бүлэг, номынсан, тэнхим үүсгэн байгуулж удирдах, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, эрдэмшинжилгээний сэтгүүл, сурвалж бичгийн цуврал, ном зүй гаргах зэрэг оюунынөр их үйлс бүтээсэн буянтан билээ.Ийм алдарт эрдэмтний мэндэлсний 120 жил, Их сургуульдаа Монгол хэлнийбие даасан салбар үүсгэн байгуулсных нь 90 жилийн ой тохиож байгаа баярт үйлявдалд оролцож байгаадаа, бас энэ эрдэм ухаан түгээсэн их сургуульд дөрвөнжил ажиллаж алдарт эрдэмтдийн өмнө хийсэн ажлаа үнэлүүлж Философийндокторын зэрэг хамгаалснаа дурсан тэмдэглэж байгаадаа баяртай байна.Энэхүү баярын хуралд Академич Лаойш Лигетийн эрдэм судлалын өргөнцар хүрээтэй ажлын дотроос Алтайн хэл судлалын талаар гарсан бүтээл, түүндтуссан үзэл баримтлалын талаар та бүхэнд товч танилцуулах болно.Өнөөдөр дэлхий дээр байгаа хэдэн мянган хэлийг гарал үүслээр нь энэтхэгевропын семит-хамитын, хятад-төвөдийн, кавказын, уралын, дравидын, малайполинезийн гэх мэт хорь гаруй төрөл хэлэнд бүлэглэн ангилж байна. Энэ ньтухайн нэгэн хэв шинжит хэлнээс салбарлан гарсан төрөл хэлнүүд нь авианытогтолцоо, үгийн бүтэц, өгүүлбэрийн байгуулал, язгуур үгсийн бүрэлдэхүүнээрээөөр хоорондоо зохих хэмжээгээр нийтлэг бөгөөд тэр нийтлэг шинж нь салсанцаг хугацаа, түүхэн нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Иймнийтлэг нэг гаралтай хэлнүүдийг төрөл хэл гэж үздэг. Хэлнүүдийн гарал үүслийнтодорхойлон тогтоодог гол арга нь түүхэн - харьцууллын ба сэргээн тогтоох арга1 Доктор (Sc.D), профессор


6МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34юм.Хэлнүүдийн гарал үүслийн ангилалд татаар хэлнүүд (Страленберг 1730),скиф хэлнүүд (Р. Pack.1834), туран хэлнүүд (М. Мюллер, 1855), Урал- Алтайнхэлнүүд (В. Шотт,1860), Алтайн хэлнүүд (М.А. Кастрен, 1862) гэсэн нэрийн доравч үзсээр ирсэн хэлнүүдийн дотроос ХХ зууны эхнээс нь «... түрэг, монгол,манж-түнгүс хэлнүүдийг өвөг алтайн хэлнээс салбарлан гарсан нэг гаралтайтөрөл хэлнүүд гэж үзээд, тэдгээрийн авиа зүй, үг зүй, үгийн сангийн нийтлэгшинжүүдийг харьцуулан судалсан нь Алтайн хэл шинжлэлийг онолын гол үндэсболсон ажээ. Түүнчлэн Г. Й. Рамстедт, Е.Д. Поливанов нар япон, солонгос хэлийгалтайн хэлэнд багтаан үзэх эхлэлийг тавьсан ... » (1:17) байна.Алтайн төрөл хэлний онолын үндсийг тавьсан хүн Финийн эрдэмтэн Г. И.Рамстедт юм. Энэ онолыг үндэслэн түрэг, монгол, манж-түнгүс хэлнүүдийнавиа зүй, хэл зүй, үгийн сангийн харьцуулсан судалгаа хийсэн Н.Поппе,Д.Немет, З.Гомбоц, В.Котвич, Н.А.Баскаков, В.И.Цинциус, П.Аалто, У.Пош зэрэгэрдэмтдийг дурдаж болно.Алтайн төрөл хэлний онолын талаар гарсан судалгааг ажиллахад дараахгурван үндсэн чиглэл ажиглагдаж байна. Үүнд:1. Евро-Азийн өргөн уудам нутагт нүүдэллэн амьдарч, аж төрж байсанөвөг аймгууд нэг өвөг хэлтэй байгаад нийгэм, түүхийн олон шалтгаанаарсалж тусгаарлан өөр өөр хэл, соёлтой болсон гэж үздэг ялгарлын онолынүүднээс Алтайн нуруу төвт угсаатны өвөг хэлнээс түрэг, монгол, манжтүнгүс (зарим судлаач солонгос, япон хэлийг оруулдаг) хэлнүүд салсангэж үздэг нэг чиглэл байна.2. Түрэг, монгол, манж-түнгүс хэлнүүд нэг өвөг хэлнээс салбарлаагүй буюутөрөл хэлүүд биш гэж үздэг нэг чиглэл. Энэ чиглэлийн гол төлөөлөгчнь В. Котвич, Б. Коллиндер, А.М. Щербак, Г. Дөрфер, Ж. Клоузон зэрэгсудлаачид байдаг.3. Түрэг,монгол,манж-түнгүс зэрэг хэлнүүд өвөгАлтайн хэлнээс салсан төрөлхэлнүүдгэдэг ньонол, таамаглалын түвшиндлбайна.Үүнийгөнөөдөр тийм,үгүй гэж батлах боломжгүй. Улам нарийвчилсан цогц судалгаа хэрэгтэйгэсэн дундаж чиглэл байна. Академич Л. Лигетийн бүтээл туурвилынгол үзэл баримтлал энэ чиглэлд хамаарагдана. Дашрамд тэмдэглэхэдУрал- Алтайн болон Алтайн төрөл хэлний судлалын гол төвүүдийн нэгбол Мажар Улс. Мажарын эрдэмтэд XIX зуунаас эхлэн Уралын-ФинУгорын-Угарын төрөл хэлнүүд болон тэдгээрийн бүрэлдэхүүнд багтахмажар зэрэг хэлийг судлахдаа түрэг, монгол, манж-түнгүс зэрэг Алтайнхэлнүүдтэй хэрхэн холбоо хамааралтай байсныг судалсан томоохондэг сургууль бий болгосон ард түмэн гэж үзэж болно. Тухайлбал, А.Вамберн, Ю. Буденз, Б. Мункачи, Г. Балинт, Г. Золтан, Д. Немет зэрэгалдарт эрдэмтдийн суурийг тавьсан судалгааг бие даасан тогтолцоотдэг болгож хөгжүүлсэн хүн бол Л. Лигетти юм. Энэ дэгийг А. Рона Таш, Г.Кара, Л.Бэшэ, К.Кохалми, И.Вашари, К. Мандоки, А. Бирталан, А. Ракотгээд түүнийг хамтран зүтгэгчид, шавь, шавийн шавь нар улам баяжууланнэр төртэй үргэлжлүүлж байгааг тэмдэглэе.


7МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №344. Академич Л. Лигетийн анхны өгүүлэл нь «Эндре Дешкогийн Чуваш-мажархэлний харьцуулал» (2) гэсэн нэрээр 1924 онд хэвлэгдсэн байна. Энэөгүүлэлд Оросын Санкт-Петербургт ажиллаж байсан мажар гаралтайЭ.Дешкогийн бичсэн «Венгерская грамматика с русским текстом» (1855)гэсэн бүтээлд орсон чуваш- мажар хэлний нийтлэг гэж үзсэн бүлэг үгийнталаарх ажиглалт, санал бичжээ. Үүнийг дурдахын учир бол Л. Лигетийнбүх бүтээлийн гол ноён нуруу болсон мажар, түрэг хэлний харьцуулсансудалгаа энэ өгүүллээс эхтэй юм.Л. Лигетийн бүтээлд туссан онол, арга зүйн гол үзэл баримтлалыг дурдвал:Нэг. Финийн эрдэмтэн М.А.Кастрений «Алтайн хэлэн дэх биеийн төлөөнийнэрийн залгаврын тухай» (3) бүтээлдээ фин, угор, самоед, түрэг, монгол, манжтүнгүс зэрэг хэлийг төрлийн холбоотой хэмээн үзсэнийг Германы эрдэмтэн В.Шотт (1849, 1860) хүлээн зөвшөөрснөөс хойш фин-угор, самоед хэлийг уралхэл, түрэг, монгол, манж-түнгүс хэлийг алтайн хэл гэж хоёр ангилаад нийтэднь Урал-Алтайн хэлнүүдийг нэг язгуур хэл гэж үзэж гүнзгийрүүлэн судалсанолон бүтээл гарсан байдаг. Урал –Алтайн хэлний талаар Л. Лигети «Урал баАлтай хэлнүүдийн харьцаа холбооны асуудалд» (5) зэрэг өгүүлэл болон мажар,түрэг хэлнүүдийн холбоо харьцааны талаарх олон арван жилийн нарийвчилсансудалгаа шинжилгээнийхээ үр дүнг цомоглож бичсэн «Арпадын үе болон эхорноо олж суурьшихаас өмнөх үеийн мажар хэл, түрэг хэлний холбоо харьцаа»(6:419-424) алдарт бүтээлдээ Урал-Алтайн хэлний хооронд гарал үүслийнхолбоо хамаарал байхгүй боловч нийгэм түүхийн учир шалтгаан, газар орныхөрш зэргэлдээ байдлаас болж бий болсон нийтлэг үзэгдэл байдаг. Ялангуяатүрэг хэлнүүдээс олон тооны үг хэллэг мажар хэлэнд орсон баялаг баримт, нягтнямбай ажиглалтаар тодруулсан байна.Хоёр. Л. Лигети Алтайн төрөл хэлнүүдийн дотроос түрэг хэлнүүдийн үгийнсан, авианы хувьсал өөрчлөлт, үгийн бүтэц, хэл зүйн онцлогийг олон талааснарийвчлан судалж олон арван өгүүлэл хэвлүүлжээ. Үүний шалтгаан нь мажархэлэнд түрэг хэлний нөлөө харьцангуй их, Уралаас өрнө зүг нүүдэллэж өнөөгийнэх орондоо ирж суурьших хүртлээ түрэг, хазар зэрэг угсаатнуудтай ойр хөршбайсан зэрэгтэй холбоотой. Тухайлбал, «Мажар хэлэн дэх эртний түрэг ормолүгсийг тайлбарлах нь» (1933 оноос) цуврал өгүүллүүд, «Түрэг үгийн сангийн түүхба түрэг ормол үгс» (1946), «Түрэг ормол үгс ба тэдгээрийн гарлын маргаантайасуудлууд» (1956), «Түрэг үгийн гарал ба түрэг ормол үгс» (1958, 1959) «Мажархэл түрэг хэлний холбоо ба түүнийг тойрсон асуудлууд» (I:1977, II:1979) «Эртнийтүрэг гаралтай нэрс» (1, 2, 3, 4:1978-1979) болон 1986 онд бичсэн бүтээл (номзүйн 6-д үз)-д түрэг хэлнээс мажар хэлэнд орсон үгсийг хэлбэр бүтэц, утгаүүргийн талаас болон түрэг, монгол, манж-түнгүс хэлний тохирох үзэгдэлтэйхарьцуулан тайлбарласан байна. Мажар хэлэнд орсон түрэг үгсийн үлэмж хэсэгнь чуваш, булгар, түрэг хэлнээс орсон гэж үзсэн байна.Гурав. Алтайн төрөл хэлэнд түрэг, монгол, манж-түнгүс гурвыг багтаадгаасгадна одоогоор төрөл гэдгийг бодит судалгаагаар хүлээн зөвшөөрөөгүй байгаасолонгос, япон хэлийг зарим судлаач оруулдаг. Тэр ч байтугай дээр дурдсан


8МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34гурван хэл нэг гаралтай эсэхийг ч тогтоож амжаагүй байна. Тиймээс Алтайнтөрөл хэлний асуудал онол, таамаглалын шатанд л байна (6:424-427) гэж Л.Лигети олонтоо дурддаг.Иймээс алтайн хэлнүүд гэж дээрх хэлнүүдийг улам өргөн хүрээнд гүнзгийсудлах шаардлагатай байна. Цаашдын судалгаанд эдгээр хэл тус бүрийгхам ба цуваа цагийн үүднээс нарийвчлан судлах нь чухал. Ялангуяа бичигүсгийн дурсгалуудад туссан хэлний онцлогийг нарийвчлан судалж эртний зүйтогтлыг сэргээн тогтоох шаардлага гарч байна. Ийм судалгаа хийхэд бичгийндурсгалуудад нь тухайн хэл тус бүрд цаг хугацааны хувьд зөрөөтэй байгаань бэрхшээлтэй. Энэ талаар Л. Лигети «Түрэг хэлний бичиг үсгийн дурсгалVIII зуунд, Монгол хэлнийх XIII зуунд, кидан бичгийн дурсгал аль үеийнх ньтодорхойгүй, манж-түнгүс хэлний түнгүс бүлэгт бичгийн дурсгал олдоогүй, харинманж бичгийн дурсгал XVII зуунд тус тус хамрагдаж байна. Харин зүрчин бичгийнзарим дурсгал XV зууны, одоо нарийн сайн судлагдаагүй боловч Кингийн үеийнүгсийн товьёг XII зуунд хамрагдаж байна» (6:424) гэж дурдаад эдгээрийг хэлнийталаас нарийн судлах шаардлагатайг санал болгожээ.Дөрөв. Алтайн төрөл хэл гэж үзэж байгаа хэлнүүдийн судалгааны баримтыгажиглавал:• Түрэг- монгол хэлний нийтлэг арай илүү• Монгол-манж-түнгүс хэлний нийтлэг дундаж• Түрэг- манж-түнгүс хэлний нийтлэг бага• Солонгос, япон хэлалтай хэлнээс салсан төрөлхэлгэдгийгбаримжаалахдорвитой судалгаа одоогоор алга байна гэж үзсэн байна.Алтайн төрөл хэлийг хүлээн зөвшөөрч байгаа нь ч, үгүйсгэж байгаа нь чдундаж үзэлтэй нь ч асар их судалгааны баримт, ажиглалт хийснийг нэгтгэндүгнэж тодорхой шийдэл үр дүнд хүрэх цаг ойртжээ. Алтайн төрөл хэлнийөнөөгийн судалгааг ажиглавал голдуу үгийн сангийн болон авиа зүйн чиглэлийнсудалгаа байна. Эцэст нь Мажарын дорно дахины хэл судлалын сан хөмрөгийгцомоглож хэвлүүлэх, бие даасан судалгааны дэг бий болгох боломж байгаагтэмдэглэе.Lajos Ligeti’s views on the Altaic languagesAlthough a great number of theoretical and methodological works have beenpublished on the comparative studies of Altaic languages, it is still not decided whether these languages go back to one language which had been separated into many, orthere were independent and unrelated languages which gradually became similar intheir grammatical structure, word patterns, and typological features during their development process. Similarly, it has not yet been established entirely which languages belong to the Altaic languages, and what similarities and differences exist in them.Hungarian scholars have been contributing significantly to the comparative researchof Altaic languages for a long time. Many hundreds of works could be mentionedwritten by such researchers as Gyula Németh, Zoltán Gombocz, Lajos Ligeti, GáborBálint, András Róna-Tas, György Kara, Lajos Bese, Ágnes Birtalan and their pupils


9МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34or colleagues. In my presentation, I will talk about the concepts of Lajos Ligeti on thebasis of his many works on the comparative study of Altaic languages, as well as hisimportant book “The Turkic contacts of the Hungarian language prior to the Conquestand under the Árpád dynasty” (A magyar nyelv török kapcsolatai a honfoglalás előttés az Árpád-korban. Budapest 1986) which was published just before his death.Эш татсан ном зүй1. Монгол хэл судлал. I боть. Монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал.Улаанбаатар, 20222. Deskó Endre csuvas-magyar nyelvhason-litása- Kőrösi Csoma Archivum I.1924. p 319-3203. Kastren.M.A. Über die personalaffixe in den altaischen Sprachen.18624. Ligeti Lajos Az Altaji és Uráli nyelvek Magyar nyelv XXX (1934) pp 44-475. Ligeti Lajos Az Altaji és Uráli nyelvek viszonyának kérdése; MTA Ny TOK. IV,1953 pp 339-3646. Ligeti Lajos A Magyar nyelv török kapcsolatai a honfoglolás ellőt és az Arpádkorban Akadémiai kiadó. Budapest, 1986.602 p


10МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГЭН НААДАМ БУЮУ КАЛАМБУРЫН ТУХАЙ Ш.Баттөгс1Түлхүүр үг: Үгэн наадам, каламбур, үг, ижил үг, салаа утга, хоршоо үгАливаа хэлний үндсэн нэгж бол үг билээ. Үг бол хэлний бэлэн нэгж,түүнийг бид ашиглан холбоо үг, өгүүлбэр бүтээж мэдээлэл солилцдог. Үгийгбид барилгын тоосготой зүйрлэж болно. Тэр тоосгоор чанартай баривал сайнбарилга босдог шиг үгийг зөв сонгон сайн найруулбал “сайн үгэн байшин” болохнь тодорхой. Үгийн хүч, үгийн мөн чанарыг илтгэсэн олон сайхан сургаал үг бий.Тухайлбал: Үгээр хүнийг үхүүлж болно, сэхээж болно, үгийн шарх эдгэдэггүй,мэсний шарх эдгэдэг, хүний газар үгээ бэхэл, сайн үг салхин чимэгтэй, муу үгмодон улаатай, урт хэл хүзүү орооно, урт хормой хөл орооно, хагацашгүй сайннөхөртөө марташгүй муу үгийг бүү хэл гэх мэт. Монголчууд үгийг ашиглан явганшог, хэл зүгшрүүлэх үг, дайралцаа үг, оньсого, таавар зохиох, үгийг тонгоргох,ижил дуудлагатай үгийн утгыг ялгуулах зэргээр олон үгэн наадам зохионхэрэглэж байв. Энэ өгүүлэлдээ монгол хэлний үгэн тоглоом буюу наадмынтөрөл, онцлог, түүнийг зохион хэрэглэх, эх хэлний хичээлд монгол хэлний хэлзүйн зарим ойлголтыг тоглоомын хэлбэрээр ойлгуулах зэргийг өгүүлэхийгзорилоо. Өнөөгийн байдлаар монгол хэлний үгэн наадмын талаар бие даасанбүтээл гараагүй, харин ардын аман зохиолын дайралцаа үг, асуух нурууны үг,оньсого зэргийг талаар өгүүлсэн нь цөөнгүй. Оросын эрдэмтэн В.З.Санниковүгэн наадмын талаар «Каламбур бол нэгэн эхэд илрэн гарах нэг үгийн олонутга юм уу, адил төстэй, ойролцоо дуудлагатай олон янзын үг, холбоо үг дээрүндэслэсэн тоглоом юм» (1999: 32) гэж тодорхойлжээ.Монгол хэлэнд үгээр наадах олон арга бий. Хэдийгээр тоглож буй боловчмөн чанартаа монгол ёс заншил, ёс суртахуун, сургах, заах, хэлний гажиг засах,зэрэг тодорхой зорилгыг агуулсан байдаг. Хэл шинжлэлд тусгай зорилгоор үгээрнаадах, тоглохыг “үгэн наадам” үгэн зугаа” гэж нэрлэдэг. Англи хэлэнд word punsорос хэлээр каламбур “calembour” франц гаралтай үг юм. Монгол хэлээр үгэннаадам, үгэн зугаа ч гэж болно. Үгэн наадмын гол санаа нь ижил дуудлагатайүг, (homophone) ижил бичлэгтэй үг, (homographs) зэргээс шалтгаалан үгийнутга өөрчлөгдөх, ингэснээр үг хэллэгийн утга өөр болж хошин зугаа хэлбэртэйболохыг хэлж байна. Судлаачид үгэн зугаа, наадмыг тухайн хэлний өөрийнх ньонцлог, хэл зүйн хэлбэр, дуудлага, хэлний соёл, утга зэрэгтэй салшгүй холбоотойучир түүнийг орчуулах, өөр хэлэнд нутагшуулах бараг боломжгүй, үндэснийонцлогтой гэж үздэг байна. Математикт тоо бодлогыг сонирхолтой зугаатайболгохын үүднээс хошин хэлбэртэй болгосон бодлогууд байдаг. Үүнтэй төстэйхэлний олон талт шинжийг ашиглан бүтээсэн иймэрхүү үгэн наадмыг бас хэлнийхошин таавар гэх юм уу хэлний зугаатай таавар /бодлого/ гэж нэрлэж болох юм.Хэл бол дохионы систем гэдэг. Тэгвэл хэл бүрийн дохионы систем нь өөр өөр1 МУБИС. НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор дэд профессор


11МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34учир бид өөр өөрийн хэлээр ярьж, тухайн хэлний дохионы системийг сурах гэж/гадаад хэл сурах/ багагүй цагаа зарцуулдаг билээ. Тиймээс улс үндэстнүүдийнхэлний каламбур буюу үгэн наадам өөр өөр байх нь аргагүй юм. Энэхүү үгэннаадам нь бас тухайн хэлний хэл зүйн байгуулал, үгийн бүтэц, ижил үг, үгийнутгын хөгжил, хэлц үг, зүйр үг, хүрээлэн буй орчин, байгал цаг уурын онцлог,нийгмийн хөгжил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг. Каламбурын хамгийнтүгээмэл хэлбэр бол бидний сайн мэдэх “онигоо” Анекдот юм. Энэ үг нь греч.ανεκδοτοσ–“хэвлэгдээгүй”гэсэнутгатайболно.Онигооболамьдралдтохиолдсон,инээдтэй, болсон адал явдлыг уран, алиа хошин үгээр хөгжүүлэн баяжуулж тэрнь ард түмний дунд ам дамжин баяжсаар орчин үеийн аман зохиол болдог нэгтөрөл зүйл юм. Монголчууд бид нэгнийгээ “цаашлуулж” инээдэм наргиа хийжсурсан нэг үгээр бол хошигнолын мэдрэмжтэй, түүнийг ойлгодог ард түмэнбилээ. Онигоо нь хэн нэг хүн рүү зориуд хандсан бус, далд санаа агуулаагүй,даапаалж тавласан шинжтэй байж болохгүй бөгөөд эс тэгвээс онигооны мөнчанар алдагдана. Ард түмэн үгийн арвин далайгаас сувд шүүрдэхийн адил үгхэллэгийг утга, оночийг харгалзан цөөн үгээр мэргэн утга илэрхийлэх “хэлц”хэмээх хэллэгийг бий болгож түүнийгээ үр хүүхэд, хойч ирээдүйгээ нуршсанолон үгээр бус хэлц үгээр сургаж ирсэн түүхтэй билээ. Тэгвэл үгэн наадам буюукаламбур ийм шинжийг агуулсан байдаг. Үгэн наадам нь төрөлх хэлний хэл зүйнзарим өвөрмөц онцлог, үгийн олон утга, ижил бүтэцтэй үг зэргийн ялгааг тоглоомнаадмын хэлбэрээр хялбар ойлгуулдаг нэгэн өвөрмөц зүйл юм. Өөрөөр хэлбэлтоглоом наадмын хэлбэрээр юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтол, хэлцийн утгазэргийг ойлгуулах арга юм. Үгэн наадмын зарим төрлөөс авч үзье.Үгэн наадмын нэг төрөл бол тонгороо үг юм. Хэл шинжлэлийн лавлах бичигт(1966: 43), (1997: 421) “тонгороо үг”-ийг /anagram/ “Үг хэллэгийн аль нэг үсгийгянз бүрийн байрлалд аваачин өөр өөр үг хэллэг үүсгэх” гэж тодорхойлсон байдаг.“Anagram” гэсэн үгийн “ana” нь “эргэх, шинэ”, “gram” нь “үсэг” гэсэн утгатай латинүг болно. Нөгөө талаар тонгороо үг нь үгэн наадмын /calembour/ шинжтэй, баснууц бичгийн /cryptography/ онцлогийг агуулсан гэж өгүүлсэн байдаг. Манайтооллын өмнөх III зуунд амьдарч байсан эртний грекийн хэл зүйч Ликофрон үгхэллэгийн үсгүүдийг тонгоргон бичиж, өөр утгатай үг үүсгэх ёсыг анх хэрэглэсэнгэдэг. (1985: 50) Сэргэн мандалтын дараахан үед үг хэллэгийг өөрчлөх, тонгоргонөөр үг үүсгэхийг хууль бус гэж үздэг байсан бөгөөд үүний дараа үеэс үг хэллэг,өгүүлбэрийг өөрчлөн, өөр үг хэллэг үүсгэн, үүнийгээ хэлний зугаа, тоглоомынхэлбэрээр ашиглах болжээ. Францын XIII Лоус дэргэдээ албан ёсны тусгай үгтонгороочтой байсан гэдэг. (1997: 421)Хэл шинжлэлд үгийн хэлбэр бүтэц дэх аль нэг үсгийг өөрчлөн, өөр биедаасан утгатай үгийн сангийн нэрлэлт үүсгэх, эсвэл тонгоргон уншихад өөр үгүүсэхгүй тухайн үг адил бичигдэж уншигдах “хадгалагдах, өөрөө, оно, харах,хөрөх, хөөх, энэ, оно, наран,дууд, үгсийг тонгороо үг гэдэг. Хувьсгалын жилүүдэдлам нарын дунд үгийг бүтэн тонгоргон ярих явдал байсан гэдэг боловч энэталаарх баримт одоогоор алга байна. Үүнийг нэг талаар этгээд, чамирхсан,нөгөө талаар хэл яриагаа нууцлах маягтай байсан гэж ойлгож болно. Тонгорооүг нь хэл шинжлэлийн хувьд чухал асуудал бус боловч үгийн наадгай, сүлжээ


12МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зохиох, үгийн хэллэгийн хувиргал, хүмүүсийн оюун ухааныг хөгжүүлэхэд багагүйүүрэгтэй болно.• Үгэн наадмын өөр нэг хэлбэр бол холбоо үг, өгүүлбэрийн байрыг сольжөөр өөр утгатай хэлбэрүүд үүсгэх явдал бөгөөд үүний үгийг чөлөөтэйсолин найруулж сурахад тус дөхөмтэй арга юм. Тухайлбал: “Саятныамжилтын хорин нэгэн нууц” хэмээх номын гарчиг дахь үгийг солиннайруулбал “хорин нэгэн саятны амжилтын нууц, 21-н нууц саятныамжилтын нууц, нууц саятны 21-н амжилт” гэх мэтээр утга санаа өөролон өгүүлбэр бүтээж болох бөгөөд энэ нь хүмүүсийн сэтгэн бодоходсайнаар нөлөөлнө.• Ижил үгийн дуудлага, том жижиг үсэг болон таслалаар үгийн утга ялгахүгэн наадам байж болно.Тухайлбал: Тогоо тогоогоо үүрээд явлаа Тогоо гэдэстэй Тогоо ирэвТогоо, Тогоогоо үүрээд явлаа Тогоотой Тогоо ирэв.Тогоо, тогоогоо үүрээд явлаа Тогоо, тогоо салгаад тогоогоо угаавТогоо тогоо хоол хийв Тогоо салгав.Тогоо, тогоо салгав. Тогоо, тогоо тогоо хоол хийв гэсэнөгүүлбэр болгон нь өөр өөр утга илтгэж байгаа нь таслал, том үсэг, үг давтах,ижил бичлэгтэй өөр дуудлагатай ижил үг зэргийг ялгаж ойлгоход чухал үгэннаадам болно.• Үгэн наадмын өөр нэг төрөл бол холбоо үгийн өмнө болон дарааутгаараа зайлшгүй байх ёстой үгийг олох наадам юм. Энэ нь монголхэлний тогтвортой холбоо үгийн байртай холбоотой бөгөөд хэрэглэгчийнүгийн баялгийг нэмэгдүүлэх, танин мэдэхэд чухал нөлөөтэй. Тухайлбал:Цэгийн оронд байх үгийг олж бичих1...................төвөргөөн, 6. ................бөөрөх2. шиврээ............... 7. ................сэвэлзэх 3.................хялмаалах 8. ................жонжих4.Цангаа................... 9. ..............зүсрэх5. ..................будрах, 10. гувшаа................... гм • Үгэн наадмын ийм хувилбар байж болно. Монгол хэлний өнгө заасанүгийг ашиглан холбоо үгийн эхэнд, дунд, адагт бичиж тогтвортой холбооүг үүсгэх нь хэрэглэгчийн үгийн сангийн мэдлэг, танин мэдэхүйд чухалнөлөөтэй. Ер нь үгэн наадмын хэлбэрийг дунд сургуулийн эх хэлнийсургалтад ашиглавал сонирхолтой бөгөөд үр дүнтэй болно. Тухайлбал:Цэгийн оронд утгаараа тохирох өнгө заасан үгийг олох1................хүн 2. намрын...............нар 3. хувхай.......................... сэтгэл ангир.................уураг хонин............. ................цай номын...............буян цусан..............• Зүйр үг, ертөнцийн гурав болоод дөрвийг утгаар нь зөв холбох үгэннаадам байж болох ба энэ нь хэрэглэгчээс учир зүй, танин мэдэхүйнмэдлэг шаардана. Тухайлбал: Доорх хэллэгийг утгаар нь зөв холбо гм


13МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №341.Өсөхөд2. Өтлөхөд3. Үхэхэд1.Өрөвдөх2.Яс барих*3. ӨргөхТус Унтарсан галУурласан хүнУнтсан хүн1.болихоо2. ноцохоо3. дуугарахаамэдэхгүй • Үгийн хэлбэрийг өөрчлөн шинэ үг бүтээх үгэн наадам байж болно.А. Өгсөн үгийг ажиглаад үсэг нэмэхгүйгээр үг бүтээх, тухайлбал: “Дуулга”гэсэн үг байхад үүнээс “дуу, дуул, уул, уулга, уу, ул” гм үг бүтнэ.Б. Өгсөн үгийг ажиглаад эхний үсгийг өөрчилж шинэ үг бүтээх, тухайлбал:Дуулга-хуулга, буулга, чуулга, суулга гмВ. Өгсөн үгийн байрыг сольж үсэг нэмж, хасахгүйгээр шинэ үг үүсгэх үгэннаадам байж болно. Тухайлбал: “салга” гэсэн үгээс “алгас, гасал, салаг” гм мэтүүснэ.• Зэрэгцсэн нийлмэл буюу хоршоо үгтэй холбоотой үгэн наадам байжболно.А. Нэг үг өгч хоршоо үг үүсгэх, Аймаг гэсэн үгээр “айл аймаг, аймаг хошуу,аймаг сум, овог аймаг гмБ. Өгсөн үг нь өмнөх ба дараагийн үгтэйгээ хоршин болох үгийг олохтухайлбал: ном (сонин) хачин үүнээс ном сонин, сонин хачин гэх хоршоо үгүүснэ. • Үгийн сүлжээ нь үгэн наадмын сонгодог хэлбэр бөгөөд үүнийг бага зэрэгөөрчлөн хэл зүйн мэдлэг олгох зорилгоор зохиож болно. Тухайлбал:онгорхой нүдэнд байж болох нэг гийгүүлэгч үсэг олох, Үүнд Х үсэг таарнагм а р аа ас та аа в а Онгорхой нүдэнд байж болох үсэг олж үг бүтээ гм. Үүнд /н/ таарна.Т А ВУ АГ А Н• Монгол хэлэнд зарим бүтээвэр нь гадна хэлбэрээрээ үгтэй тохирохтохиолдол бий. Өөрөөр хэлбэл үг бүтээвэр хоёр ижил бүтэцтэй байхнь бий. Энэ нь бүтээврийг таниулахад хэрэгтэй. Тухайлбал тэмдэг нэр


14МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бүтээх Мад4, Гар4 нь мад, мэд, мод, мөд, гар, гэр, гор, гөр гэсэн үгтэйижил байна.• Тоо ашиглаж үгэн наадам зохиож болно. Ялангуяа хэлц үгэндтохиромжтой. Тухайлбал: Дөтийг харж..........хонох, Эрийн .......наадам,.....идэхгүй хоосон хонохгүй..........чавганц уралдвал........түрүүлнэ гэхмэтээр тоо нөхөх журмаар үгэн наадам зохиож болно.• Таван хошуу малын нэрээр хэлц зохиолгож болно. Үүнд: шавартунасан............эзэн хүчтэй, аяганы хариу өдөртөө, ..........хариу жилдээ,аяганы алгаас.................алаг дээр• Зүйр үгийн эхний юм уу дараагийн мөрийн хасаад хэрэглэгчээр олуулахтоглоом байж болно. хэлц болон зүйр үгийн хэсгийг нь цээжлээд заримыгнь мартдаг хүнд хэрэгтэй. Тухайлбал: а.Бэлгийн морины шүдийг үздэггүй б.Хэрэг хуучирдаггүй в.хаданд хавчуулсан сонгино гэхэд эдгээрийн дараагийн мөр нь а.бэргэний орны хөшгийг сөхдөггүй,б.хэрээ цайдаггүй, в.харьд одсон хүүхэн гм ээр олно.• Үгийн оновчтой утгыг олох тоглоом.А.Хүний хүү хүрэн бөөртэй” хэлц нь муу санаатай, олон зантай, бие муутай,өөрийн эх эцэгтээ элгэмсүү, уур уцаартай гэснээс оновчтой буюу өөрийн эцэгэхдээ эмгэмсүүг сонгох жишээтэй. Энэ мэтээр олныг зохиож болно.Б. Мөн үгийн утганцар (семема)-аас үндсэн утгыг олж болно. Үүнд:Цагаан идээ, согтоох, тустай, сааль, гүү гэсэн үг өгөөд үүнээс “айраг” гэсэнүгийг олуулж болно.В. Зөв холбох үгэн тоглоом байж болно. Үүнд зөв хариулт нь 1/8, 2/7, 3/9,4/10, 5/11, 6/6 таарч байна. Ийм тоглоом үгийн баялгийг нэмэгдүүлэх ачтай.Г. Үгийн салаа утгыг хөгжүүлэх даалгавар байж болно. Үүнийг ижил үгээсялгаж үзэх нь зүйтэй, салаа утга нь хам холбоо үгийн түвшинд утга нь илэрдэгбол ижил үг нь дангаар утгаа илэрийлдэг. Тухайлбал: Толгой гэсэн үгээс уулынтолгой, үзэгний, бууны, орны, өвсний, хөхний, хадаасны унины гм ээр хөгжүүлжболно. “Барих”-ын үндсэн утга нь гартаа барих бол салаалуулж, ая барих, элэгбарих, гутал барих, такси барих, машин барих, жолоо барих, төр барих, амаабарих, хэл барих, холбоо барих, амьтан барих, зул барих, яс барих, дамжаабарих, сэтгэлээ барих гэх мэтээр хөгжүүлж болно.1.бургас 6.монос2.элээ 7.янцгаах3.галуу 8.гөлөглөх4.бүргэд 9.гаагалах5.бонс 10.бөөрөх6.мойл 11.эрихД. Үгийн хүндэтгэл, энгийн доромж буюу хар ярианы үгийг олох даалгаварнь үгэн наадад хамаарч болно.Гэдэс- хэвлий- цувдай, чих-навч-дэлдгэр, гэр-өргөө-навсгар, адууажнай-адасга гм


15МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34• Ижил үгтэй холбоотой үгэн наадамТухайлбал: Шар хэмээх үгийн ижил үг ньА. Төгс ижил үг1. Шар /үйл үг/2. Шар /өнгө/3. Шар /өвчин/4. Шар /эр үхэр/5. Шар /дуу авиа дуурайсан үг/6. Шар /хор шар/7. Шар /Цөс их ялгарах, шар хөөрөх, шартах/Б. Хэлбэр ондоо, дуудлага ижил үг олох даалгавар, Үүнд: Халх-халах, гэрлэгэрэл, дорно-дор нь, айл-ааль, хуйл-хууль, таал- та л, биел-бие л, алх-алах, гмВ. Хэлбэр адил,дуудлага ондоо ижил үг олох даалгавар,Үүнд: Аргаа /барах/ цагаа /уух/ тарган/мал/ ангийн /дарга/ Аргаа /барах/ цагаа /харах/ тарган /цавуу/ ангийн /буу/ • Зохих газар нь бүтээврийг зөв байрлуулах үгэн наадам байж болно.А. Цэгийн оронд тохирох тийн ялгалыг бичих даалгавар байж болно.Санаа.... орох,санаа...........гарах,салхи........гарах гмБ. Цэгийн оронд хамаатуулах нөхцөл бичих үгэн наадам байж болно.Тухайлбал: Нар.......гарах, үйл...........үзэх, толгойг........илэх, хөмхий.......зуух,нүд........нээгдэх, толгой.........шаах, хулхи.........буух• Өгүүлбэр дэх үсгийг цагаан толгойн дарааллаар тоонд шилжүүлэх үгэннаадам байж болох ба энэ нь үсгээ цагаан толгойн дарааллаар зөвтогтооход тустай тоглоом. Эсвэл цагаан толгойн дараалалын дагуу тооөгч өгүүлбэр үүсгэж болно. Тухайлбал: Аав ирлээ. 1.1.3. 10.19.13.33.33.• Хэрэглэгчийн нас, сэтгэхүйд тохируулж даалгаврыг янз бүрийн хэлбэрээрөгч болно.Тухайлбал: Шуудайд хийсэн............эвэр шиг /үхэр, хонь, адуу, хурга/Хоёр ........хөөсөн анчин хоосон хоцорно. /нохой, туулай, бөжин, үнэг, зурам/Мөн хэлц үг өгөөд эсрэг болон ойролцоо утгаар эгнээ үүсгэж болно.Тухайлбал:“Хүйтэн” гэсэн утгатай гунан үхрийн эвэр тас хөлдөм, ташуур алдам, чөмөгцарцам гмЭсрэг утгаар нь чөмөг царцам-шар эсгий уугим, гунан үхрийн эвэр тасхөлдөм-нохой гаслам гм• Хэрэглэгчийн нас, сэтгэхүйгээс хамаарч цаг улирлын холбогдолтой үгхэллэгийг олох даалгавар байж болно.НАМАР- шувууд буцах, сэрүү орох, хадлан хадах, жимс боловсрох, өвс


16МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34шарлах, мал таргалах, шувууд буцах, хүйтэн бороо, хөнгөн гуниг, хичээл цуглах,зуслангийн найзууд холдох, голын ус зайрмагтах, айраг исэх гэх мэт• Үгэн наадмын нэг чухал хэсэг бол зургийг харж хэлц болон үг өгүүлбэрзохиох ажил байдаг. Тухайлбал: Сам бар=самбар усны хоёр дусал шиг чөтгөр гоймонд дурлавхэрээ хэрээнийхээ амаа үдүүлсэн юм шиг бухын доодхыг харж харыг гайхав үнэг турж үхэвЭцэст өгүүлэхэд эх хэлний хичээлийг сонирхолтой болгох, хялбар ойлгуулах,тоглоом хэлбэрээр хэл зүйн ойлголтыг заан сургахад үгэн наадам чухал юм.Үгэн наадмын маш олон хэлбэр байж болох ба өөрөөр олон аргаар ийм мэтийнүгэн наадам зохиож болно.Summary There are many ways to use word games in Mongolian. Though it is like a game,it also contains specific goals, such as Mongolian customs, morals, education, teaching, to correct language bent, and so on. In linguistic terms, are called \" word funs\".Word puns are cannot be translated because they are inextricably linked to the language's own characteristics, linguistic forms, calls, language culture, and meaning.Ном зүй1. Ахманова, 1966 О. С. Ахманова. Словарь лингвистичиских терминовМосква.,2. Жамбалдорж, 1985 С. Жамбалдорж. Монгол нууцын хэлхээ УБ.,3. Crystal, 1997 D. Crystal. Encyclopedia of language Cambridge universitypress. , 4. Санников, 1999 В.З.Санников Русский язык в зеркале языковой игры.Москва.,


17МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ХАЛХЫН ЗАЯ БАНДИД ЛУВСАНПРИНЛЭЙН “ҮСГИЙН ШАСТИР” ХИЙГЭЭД МОНГОЛ БИЧГИЙН УРАН САЙХНЫ СОЁЛХ.Номлосаран1Товч агуулга: Халхын Зая бандид Лувсанпринлэйн зохиосон “Үсгийншастир” хэмээх зохиолыг задлан, бичмэл номыг бүтээх, бичиж бүтээхэд тавьжбайсан гол гол асуудлын тухайд нарийвчлан задлан тайлбарласан.Түлхүүр үг: Зая бандид Лувсанпринлэй, зохиол бүтээл, бичиг бичих ёс,бичгийн хүний бие сэтгэлийн хатуужил.Халхын Зая бандид Лувсанпринлэйн /1642-1715/ зохиосон “Үсгийн шастир”буюу, дэлгэрэнгүй нэрээр “Үсгийн шастирийг товчлон хураасан сайн номлолынрашааны урсгал” /1/ гэдэг ном бол судар номыг бичиж бүтээх үндсэн нөхцөлболсон үсгийн чанарбайдлыг танинмэдэх, үг үсгийг зөв сайхан уран гоё, үзэмжтэйсайхан бичих, үг үсгийн алдаа гэмийг тэвчих, бичихдээ сэтгэлийн ариусал,оюуны гэгээрлийг бясалган, алжаал зүдрэлийг тэвчиж, уйгагүй хичээлтэй бичихтухай сургасан юм. Энэ номыг Зая бандид төвд хэлээр бичсэн бөгөөд түүний ньтэр цагийн номын мэргэд монгол хэлэнд орчуулсан байна.Халхын Зая бандид хутагт бичээчүүдэд туслах сэтгэлээр, “Шалгадагухаан”, “Авидарма”, “Гучит”, “Тэмдгийн орлого”, “Зохист аялгуу”, “Илт өгүүлэхүй”тэргүүтэн эрдэм ухааны оронд мэргэжсэн багш, энэтхэгээр Сумадидармагирдихэмээх, төвдөөр Лувсанчойдогынхоо туурвисан “Гучит хийгээд тэмдгийн орлогыггийгүүлэн үйлдэгч зул”, мөн бас “Бичгийн шастир наймдугаар зул” хэмээхномуудыг үндэс болгон товчлон хураагаад, Хутагтын орон буюу Энэтхэгийнорны хэлээр “рүдхи рүрар”, Хятадын орны хэлээр “гүй хай”, Монголын орныхэлээр “цусан бөөлжигч” хэмээх аргын 1683 оны Монголын гуравдугаар сарынбитүүнд энэ номыг бичиж дуусгажээ. Энэхүү төгсгөлийн үгээс үзэхэд “Үсгийншастир” хэмээх энэ зохиолыг бичээч нарт зориулж зохиосон болох нь тодорхойбайна. Иймийн учир үе үеийн судар номыг бичиж бүтээж ирсэн бичээч нарт голгарын авлага болж байжээ.Уг ном нь “тахилын шүлэг”, “голын утга”, “төгсгөлийн шүлэг” хэмээх үндсэнгурван хэсэгтэй ба үүнээс голын утганд нь номын үндсэн агуулга оршиж байна.Түүнийг задалж бичихэд хоёр зүйл бөгөөд нэгд, үсэг бичгийн мөн чанар болонялгаа, хоёрт, тэдгээрийг бичих ёсны гэм эрдэм тэргүүтэн болно. Энэ ном ньмонголд шарын шашин хүчээ аван дэлгэрч байсан XVII зуунд зохиогдсон батэр цагаас монголын номын хэлэнд үзэгдэж байсан энэтхэг, төвд бичиг үсэгнь Монголын шашин соёл, шинжлэх ухааны гол түлхүүр болж байсан учиртэдгээр үсэг бичгийн учрыг товч боловч задлан тайлбарласан байна. Үүнээсэн тэргүүнээ бичих ёсыг голлон өгүүлсэн агуулгын хоёр дахь хэсэг болох аливзарлиг шастирийн зүйлийг бичихэд гарах гэм эрдмийн тухайд, ялангуяа үсгийгхаяж гээх, солих, баллах сохлох, муруй хазгай, буруу тахир бичихийг гэмтэд 1 МУИС.ШУС-ийн ХУС-ийн багш, доктор (Ph.D)


18МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34тооцон, үсгийг тэгш, тод, хэв намжир сайн, алив гэм алдасгүй бичих нь чухамхүүэрдэм мөнийг тайлан сургасан зүйлийг ном бичгийн чухал соёл болгон задлантайлбарлая.Энэ тухайд “Үсгийн шастир” хэмээх эл номд бичсэн нь:“Бичиг бичихийн ёсон дор эн тэргүүн нь цаас, шунх, бэх, үзэг, шугамтэргүүтнийг ёсоор хэмжээ лүгээ төгөлдөр сайтар засаж, бичихийн цагт явдал,эрхэн, эцэс гурав буюу. Өөрийгөө угаах хийгээд, ихэд цэвэрлээд... эх судрыгөндөр богиногүй /намгүй/ дундач ширээнд тавиад, өөрөө амархан /тохилог/дэвсгэр дор зохистой сууж...” бичихийг өгүүлээд “...эрхий, долоовор хоёрыг“арга”, “билиг” хоёр хэмээн сэтгэж, үр үсэгнүүдийг “сайваар ажирсны /Бурханбагшийн/ хувилгааны бие болон ажирвай” хэмээн сэтгэж бишрэхүй бээр бич.Эх, хөвгүүн бичигнүүдийг тэргүүн сүүлийг солиулан тавих хийгээд дэвсгэр багазар дор тавих, нүдний өнгө дор алгасахуй хийгээд чихний дуун дор алгасахуй,амаар өгүүлэх, эл бүгдийг тэвчин, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн бич. Ерд үндсийгшунхаар бичих хийгээд зарим үед нэр хийгээд бичгийн тэргүүнийг ч шунхаарбич. Дэр хөвөө хийгээд гол шугамыг сариу үгүй хэрээр тат. Шадын /мөрийн/завсрыг уудам тавиад, цэгийн завсрыг шахам тавих нугуудыг үзэсгэлэнтэйеэчимэг болгон мэргэд таалбай. Бичих цагт гүн дэлгэрэнгүй утга нугуудыг сэтгэлдотроо барь. Бичсэний буян Бурхан болохын тулд ерөөгдөхүй. Гэм нь: Осолдонбичвээс арван буян бус болъюу. Өөд болгол үгүй /сэргээлгүй/ балласан нь аминтасалсны нүгэл, бий үгүй болгон, эн хураасан нь хулгасны /хулгайлсан/ гэм,бусдын бичсэнийг эзэмшсэн нь буруу хурьцал буюу, хэрэггүй илүү оруулбаасхудал буюу, бишрэлгүй гэмийг дуурсгаваас хов жив болъюу, бичиг бичихүйд муудуртгал өгүүлбээс ширүүн үгс буюу, үсэг нүгүүдийг эндүүрэн бичвээс олхио үг,бусдын сайн бичигт тачааваас хомголзох сэтгэл, уринаар бусдыг доромжилбоосхорт сэтгэл, “Энэ бичиг хэрэггүй” хэмээх нь буруу үзэл дор номловой. Бус басолз хүндлэл, алдар хүсэх, омоглох ба тэнцэн сэтгэх /тэнцэлдэх/ тэргүүтнээрбичиг бичсэн ч гэмтэй хэмээн мэргэд шидтэн нүгүүд бээр таалбай. Асарарилсан, хотол төгссөн санаа барилдлагаар гэмүүдийг арилгаад, сайтар бичсэнбуянаар ангижралын шалтгаан, нүгэл, түйтгэр, өвчин, ад бүгд амирлаад, арванномт явдлыг анхааран авах бүрдэх болъюу. Дээд номыг бичих нь бичих бөгөөдмөн болъюу. Хутагтныг баясгаснаар тахилын манлай болъюу. Бусдын тусадбичсэн нь өглөг болъюу. Үг утгыг авсан нь сонссон болъюу. Эндүүрэлгүй бичсэннь номлосон болъюу. Ёсоор уншсан нь уншуулсан ба амаар уншсан болъюу.Түүнийг дуртган барих нь сэтгэх болой. Гүн утга, гайхамшигт үг утгыг барихнь явдал, барих лугаа бясалгах тэр мэт арван мөн болой. Зургаан барамид чүүнд бүрдэж амой. Бусдын тусад бичих нь өглөг барамид. Илүү дутуугүй ньшагшабадад таалбай. Бэрх хатуужлыг бишрэн авах нь хүлцэнгүй буюу. Туурвинбаясан бишрэхүй бээр бичсэн нь хичээнгүй буй. Алгасал үгүй нэгэн үзүүртсэтгэлээр бичсэн нь диян амой. Гэм эрдмийг асар шинжлэх нь билиг болой. Басбус дээд номыг бичсэний ач тус нь дүрс болон бүтвээс гурван мянган, их мянганертөнцийн орноо багтах үл болъюу хэмээн зарлиг хийгээд шастир нугуудадномловой” хэмээн бичжээ.Одоо “Үсгийн шастирт” өгүүлсэн бичиг бичихийн ёсны тухай дахь гол


19МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34санаануудыг задлан авч үзье.“Бичиг бичихийн ёсон дор эн тэргүүн нь цаас, шунх, бэх, үзэг, шугам тэргүүтнийг ёсоор хэмжээ лүгээ төгөлдөр сайтар засах...” хэмээсэн ньцаасыг урт богино, өргөн нарийн, сударчлах, товхих, нугалбарлах, хуйлаххэмжээнд тааруулан хэрчиж зүсэж бэлтгэх, шунх бэхийн өнгө будаг хийгээдүндсэн туслахыг ялгах хэргийн үүднээс өнгийг нь тохируулах, өтгөн шингэн,хатсан хатаагүй, дүүрэн дундын чанар байдлыг нь шалган бэлтгэх, үзэг бийрнийзүйлийн үзүүр хурц мохоо үс унасан унаагүй хийгээд гарц гүйцийн байдал, баахчирэгдэхийн гэмийг үзэн шалгах, шугам болон шугамдахын үйл, дэвтэрчилсэнболон сударчилсан нугалбар цаасны ар өвөр, дэр хөвөөний дан болон давхар,нарийн болон бүдүүн шугамыг зай, хол ойрын байдлаар нь сайтар тохирууланшугамдаж, тухайн бичгийн хэрэглэлийг ямар байх ёс хэмжээ хирцээнд ньтохируулан бэлтгэх ёстойг өгүүлжээ.“...бичихийн цагт явдал, эрхэн, эцэс гурав буюу. Өөрийгөө угаах хийгээд, ихэд цэвэрлээд... эх судрыг өндөр богиногүй /намгүй/ дундач ширээнд тавиад, өөрөө амархан /тохилог/ дэвсгэр дор зохистой сууж...”бичих хэмээсэн нь нэгд гэвэл номыг эрхэм дээдэд хүндэтгэж, хиртэй гар, хирбуртагтай орон орчноос хол тусгаарт үзэж ирсэн монгол, дорно дахины ёсуламжлал, хоёрт гэвэл номыг бичигч өөртөө тохирсон, зохистой зассан ширээширдэгт сууж бичих, хэт өндөр ширээ бол нуруу ганайх, хэтэрхий намхан ширээбол нуруу бөхийх, хир тааруу ширээ бол нуруу тэгш, суудал тавлаг болох, чингэжбичигч этгээдийн сэтгэл нь ариун бие нь тааламжтай бол номыг бичих бүтээхийнүйл төдий чинээ сайн бүтэхийн эрхэм сануулгыг өгүүлжээ.“...эрхий, долоовор хоёрыг “арга”, “билиг” хоёр хэмээн сэтгэж, үр үсэгнүүдийг “Сайваар ажирсны хувилгааны бие болон ажирвай” хэмээн сэтгэж бишрэхүй бээр бич” хэмээсэн нь нэг нь үгүйгээр нөгөө нь эс бүтэхийнучир, арга билгийн ухааны үүднээс эрхий долоовор хурууны үйлийг тэгшидзохируулж, “үр үсэг” хэмээх хуулж бичих үсгийг “Сайваар ажирсан” хэмээхБурхан багшийн хувилгаан биеийн хувилсан эрдэмд санаж, үсэг бүрийг ариунсайнд үзэн хичээнгүйлэхийн үйлийг өгүүлжээ.“Эх, хөвгүүн бичигнүүдийг тэргүүн сүүлийг солиулан тавих хийгээд дэвсгэр ба газар дор тавих, нүдний өнгө дор алгасахуй хийгээд чихний дуун дор алгасахуй, амаар өгүүлэх, эл бүгдийг тэвчин, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн бич” хэмээсэн нь “Эх, хөвгүүн бичиг” хэмээх эх судар,түүнийг хуулсан бичмэлийн тэргүүн сүүлийг дээр дор оруулан хольцолдуулантавих, эсвэл доор дэвсгэр газарт тавих, хуулах бичихийн үед нүдийг өнгөнд,чихийг дуунд алгасруулах, эсвэл аманд үг өгүүлэх, эл бүгдийг тэвчин, хуулахбичихийн үйлэнд нэгэн үзүүрт сэтгэлийг хичээх тухай өгүүлжээ.“Ерд үндсийг шунхаар бичих хийгээд зарим үед нэр хийгээд бичгийн тэргүүнийг ч шунхаар бич. Дэр хөвөө хийгээд гол шугамыг сариу үгүй хэрээр тат. Шадын завсрыг уудам тавиад, цэгийн завсрыг шахам тавих нугуудыг үзэсгэлэнтэйеэ чимэг болгон мэргэд таалбай” хэмээсэн нь бичгийгбичихийн цагт гол үндсэн хэсгийг болон онцолж тусгайлсан нэрийн зүйлийг тодулаан шунхаар ялган бичих, хуудасны дэр хөвөө хийгээд гол шугамыг тэгш татах,


20МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34мөр шадын завсар зайг уужим тавьж, үг үсгийн завсрыг шахам барьж бичихнь бичиг гоё сайхан болохын нэг үндэс хэмээн номын мэргэдийн номлосныгөгүүлжээ.“Бичих цагт гүн дэлгэрэнгүй утга нугуудыг сэтгэл дотроо барь. Бичсэний буян Бурхан болохын тулд ерөөгдөхүй. Гэм нь: Осолдон бичвээс арван буян бус болъюу. Өөд болгол үгүй /сэргээлгүй/ балласан нь амин тасалсны нүгэл, бий үгүй болгон, эн хураасан нь хулгасны /хулгайлсан/ гэм, бусдын бичсэнийг эзэмшсэн нь буруу хурьцал буюу, хэрэггүй илүү оруулбаас худал буюу, бишрэлгүй гэмийг дуурсгаваас хов жив болъюу, бичиг бичихүйд муу дуртгал өгүүлбээс ширүүн үгс буюу, үсэг нүгүүдийг эндүүрэн бичвээс олхио үг, бусдын сайн бичигт тачааваас хомголзох сэтгэл, уринаар бусдыг доромжилбоос хорт сэтгэл, “Энэ бичиг хэрэггүй” хэмээх нь буруу үзэл дор номловой” хэмээсэн нь бичгийг бичихийн цагтсэтгэлийг ариусган, утга ухааныг эгээрэн бичих, “арван хар нүгэл” хэмээх бие,хэл, сэтгэлээр үйлдэх арван гэмийг тэвчин бичих, тиймийн тулд балласан үсгийгамь тасалсны нүгэлд санах, “бий үгүй болгон” орхиж бичсэн үсгийг хулгайлснынүгэлд санах, бусдын бичсэнийг өөрийн болгохыг буруу хурьцлын нүгэлд санах,илүү үг оруулж бичихийг худал хэлсний нүгэлд санах, эрдмийг биш гэмийг илүүхарж бичихийг хов живийн нүгэлд санах, бичихийн цагт муу үгийг өгүүлэхийгширүүн үгийн нүгэлд санах, үсгийг эндүүрэн бичихийг чалчаа үгийг өгүүлэхийннүгэлд санах, бусдын бичсэнийг илүүд үзэхийг хомголзох сэтгэлийн нүгэлдсанах, бусдын бичсэнийг дордод үзэхийг хорт сэтгэлийн нүгэлд санах, бичсэнбичгийг хэрэггүйд үзэхийг буруу үзлийн нүгэлд санах ёс зүйн буруу алдаагтэвчихийг өгүүлжээ.“Бус бас олз хүндлэл, алдар хүсэх, омоглох ба тэнцэн сэтгэх /тэнцэлдэх/ тэргүүтнээр бичиг бичсэн ч гэмтэй хэмээн мэргэд шидтэн нүгүүд бээр таалбай” хэмээсэн нь ном бичгийг бичих үйлийг олз хүндлэл,алдар нэрийг хүсэх, эсвэл омоглох, атаархахын муу сэтгэлтэй холин бичвээсхориг гэм болохоос бус, эрдэм ном болдоггүйг өгүүлжээ.“Асар арилсан, хотол төгссөн санаа барилдлагаар гэмүүдийг арилгаад, сайтар бичсэн буянаар ангижралын шалтгаан, нүгэл, түйтгэр, өвчин, ад бүгд амирлаад, арван номт явдлыг анхааран авах бүрдэх болъюу. Дээд номыг бичих нь бичих бөгөөд мөн болъюу. Хутагтныг баясгаснаар тахилын манлай болъюу. Бусдын тусад бичсэн нь өглөг болъюу. Үг утгыг авсан нь сонссон болъюу. Эндүүрэлгүй бичсэн нь номлосон болъюу. Ёсоор уншсан нь уншуулсан ба амаар уншсан болъюу. Түүнийг дуртган барих нь сэтгэх болой. Гүн утга, гайхамшигт үг утгыг барих нь явдал, барих лугаа бясалгах тэр мэт арван мөн болой” хэмээсэн нь асар арилсан хиргүй сэтгэлийг барьж,ариун буяны сэтгэлийг агуулж, алив гай зовлонг амирлуулахыг хүсэж, ариунномын явдлыг анхааран хичээх санаагаар бичгийг бичих, энэ нь “дээдийн ном”хэмээх Бурханы шашны номын дээд, хутагтан мэргэдийг баясгах тахилын дээд,бусдад өгөх өглөгийн дээд, үг утгыг авсан сонсохын дээд, эндүүрэлгүй бичсэнномлолын дээд, ёсоор уншсан буяны дээд, түүнд дуртган хөтлөх сэтгэлийн дээд,гүн утгыг хичээх бясалгалын дээд хэмээн өгүүлжээ.


21МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“Зургаан барамид ч үүнд бүрдэж амой. Бусдын тусад бичих нь өглөг барамид. Илүү дутуугүй нь шагшабадад таалбай. Бэрх хатуужлыг бишрэн авах нь хүлцэнгүй буюу. Туурвин баясан бишрэхүй бээр бичсэн нь хичээнгүй буй. Алгасал үгүй нэгэн үзүүрт сэтгэлээр бичсэн нь диян амой. Гэм эрдмийг асар шинжлэх нь билиг болой. Бас бус дээд номыг бичсэний ач тус нь дүрс болон бүтвээс гурван мянган, их мянган ертөнцийн орноо багтах үл болъюу хэмээн зарлиг хийгээд шастир нугуудад номловой”хэмээсэн нь Бурханы шашны зургаан барамид хэмээх сэтгэлийг ариусгах,оюуныг гэгээрүүлэх сургаалийн утга бүрнээр багтсаныг өгүүлэхдээ: бусдынтусыг санаж бичсэнийг өглөг барамид, илүү дутуугүй нягт нямбай бичсэнийгшагшабад буюу сахилын барамид, бэрх хатуужлыг үүсгэн бичсэнийг хүлцэнгүйбарамид, туурвих үйлд баяслыг үүсгэн бичсэнийг хичээнгүй барамид, алгасалгүйнэгэн үзүүрт сэтгэлээр бичсэнийг диян барамид, гэм эрдмийг асар шинжлэнбичсэнийг билиг барамид, гэжээ. Энэ бол үсэг бичгээр хүмүүжүүлэх хүлцэнгүйтэвчээр, уйгагүй хичээл, ёс зарчим, оюуны өглөг, ухаан билиг, сэтгэлийн бясалгалэрдмийг шавь олонд төгсгөх чухал санаа юм. Ийм зөв зургаан эрмэлзлэл ньзөвхөн шашны ёс суртахуунд бус, төр иргэний боловсролд ч чухалтай юм. Иймучир монгол, дорно дахинд үсэг бичгийн зүйлээр эрдэм боловсролыг олгохоосгадна, хүнийг хүмүүжүүлэх нэг зүйлийн ёс уламжлал байсан нь Зая бандидын“Үсгийн шастирийн” эл номлолоос бэлхнээ харагдаж байна. SummaryThis is an important idea to complete the education of the students with tolerance, patience, tireless study, ethics, intellectual generosity, intelligence, and mentalmeditation. These six right aspirations are important not only for religious morality,but also for civil education. For this reason, it is clear from Zaya Bandid's \"Chroniclesof Letters\" sermon that, in addition to providing scientific education through writing,there was also a tradition of educating people in Mongolia and the East.Эши бүтээл • “Үсгийн шастирыг хураасан сайн номлолын рашааны урсгал хэмээхоршвой” – Шагжаагийн тойн Лувсанпринлэйн сүмбүмийн “Амны Ха”хэмээх хоёрдугаар үсгийн боть. Төвөд, Монгол хадмал судар.Хуудас 16• Хүрэлбаатар Л. Огторгуйн цагаан гарди I, УБ.,тал 74


22МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ОРЧИН ЦАГИЙН ТҮРЭГ, МОНГОЛ ХЭЛНИЙ ТӨГС ӨНГӨРСӨН ЦАГИЙН УТГАМ.Ууганбаяр1Түлхүүр үг: орчин цагийн түрэг, монгол хэл, болц, цаг, бол цагийн тусгайутга, төгс өнгөрсөн цагийн утга Орчин цагийн түрэг, монгол хэлэнд болц цагийн тусгай утга ерөнхий болцынболсон үр дүнгийн утга, өнгөрсөн цагийн төгс өнгөрсөн утгын нэгдлээр үүсдэг.Энэ утга үр дүн нь дараачийн цагийн үндэснээ хамаарах өнгөрсөн үйл явдлыгзаадаг. Бүхэл үйл явдлыг заах нөхцөлд үйл явдлын хэрэгжилт биш харин үйлявдлын үр дүнд анхаарал төвлөрөх гэсэн утгатай. Энэ утга илрэхийн тулд үйлявдлыг бүхэл баримт (целостный факт) гэж харуулах ёстой байдаг. Энэ утгахаяалбарын хувьд хязгаараа илэрхий үзүүлдэггүй түүхийн хэмжээсийг төлөөлжболох, гэхдээ хаяалбар шууд бүхэл төгссөн (перфект) чиг үүргийг заах амьдутга болдог (Йохансон. 1996, х.267) Энд үйл явдал цагийн хувьд байршсан байна. Төгс өнгөрсөн цагийн утгынхэрэглэгдэж болох янз бүрийн хам эхийн төрлүүд байдаг. Энэ утга субъектийнбие махбод болон сэтгэл санааны нөхцөл байдлууд нь нотолгоог илтгэжболох ба субъектийн хувцас хунар гэх мэт гадаад үзэгдэх байдал нь заримнарийвчлалтай холбоотой нөхцөл байдлын нотолгоог ч оруулдаг. Төгс өнгөрсөнцагийн илрэх хэлбэр орчин цагийн түрэг хэлнээ -DI нөхцөл мөн. Энэ нөхцөлтийм ч түгээмэл бус чиг үүргийн утга хэрэглэх хэлбэр болохын хувьд тухайнутга хаяалбарын шууд бус бүхэл төгс болцын (perfect) чиг үүргийг (Йохансон.1996, х.267), үр дүнгийн ялгаануудыг (Йохансон. 1971, х.272), нөхцөл байдлынөөрчлөлтийн шалтгаан болох эцсийн цэгийг шинэ нөхцөл байдалд шилжихийг(Эргуванлы-Тайлан. 1996, х.163), хэлэх үетэй холбогдохыг (Грунина. 1991, х.174-175), ойрмог өнгөрсөн цагийг (Яман. 1999, х.57) заадгийг ийм үйл үгсийн ойрмогөнгөрсөн цагтай холбоотой байдгийн шалтгааныг өгүүлбэрийн бүтцэд буй şimdi“одоо” гэх чиглэх үг болохыг хэлэх хүн ч бий. (Яман. 1999, х.57) Төгс өнгөрсөнцагийн утга орчин цагийн монгол хэлэнд -лАА, -в, -сАн нөхцлүүдээр илэрдэг.Гэхдээ энэ утга голдуу –лАА, -в нөхцлүүдээр тодорч байдаг. Ийм учраас -лААболон -в нөхцлүүдийг саяхан өнгөрсөн, одоо өнгөрсөн (Бадан. 1989, х.26) гэжнэрлэгдэх бөгөөд хэлэх үеэс өмнөхөн болж өнгөрсөн үйл явдал, үйл хөдлөлийнүр дүн тухайн мөчид одоо цагт илэрч байгаа утгыг өөрөөр хэлбэл төгс болцыг(Гисонг. 1998, х.23-30) илтгэдэг. -лАА болон -в нөхцлүүдийн утгыг ялгаатай гэжхэлж байгаа судлаачид -лАА нөхцлийг саяхан төгссөн цаг (Базаррагчаа. 1993,х.80-81) гэж нэрлэсэн бөгөөд хэлэх үед болж өнгөрсөн үйл явдлыг (Базаррагчаа.1993, х.80-81) мэдэгдэж сая өнгөрсөн цагийг (Санжаа. 1987, х.165-166) заадаггэж хэлж байгаа бөгөөд -в нөхцлийг өнгөрөн төгссөн (Базаррагчаа. 1993, х.80-83) гэж нэрлэж хэлэх үед хоромхон болж өнгөрсөн (Базаррагчаа. 1993, х.80-81)хэлэх үед болж өнгөрсөн үйлийн цаг (Санжаа. 1987, х.165-166) заадаг гэж үзэж1 МУИС. ШУС-ийн ХУС, Монгол хэл шинжлэлийн тэнхим багш, доктор (Ph.D)


23МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34байна. -лАА болон -в нөхцлүүд заримдаа одоо цагийг заана. М.Базаррагчаа(1993, х.81) -лАА нөхцлийг голдуу ярианы найруулгад хэрэглэдэг ба -в нөхцлийгалбан бичгийн болон утга зохиолын найруулгад хэрэглэдэг гэв.Л Йохансон (1971, х.272) орчин цагийн түрэг хэлнээ tunc- тэмдгийн мэдцийнхувьд (zur Rechtigung der tunc-Merkierung) давах ёстой хязгаар хөдөлгөөнхэлцийн үгийн сангийн шинжээс хамаарч -di- хэлбэр ерөнхий өнгөрсөн цагийнхэлбэр их эсвэл бага тодорхой үр дүнгийн ялгаануудыг (resultative Nuansen)үүсгэж болохыг энэхүү өчүүхэн ялгаанууд зөвхөн хувиргалт хөдөлгөөнт хэлцэд–di хам цагт мэдээлэх уялдаат хэллэгийн төрлийн харьцангуй урьдах шат (relative Anteriroritat R-Phase) гэж ухаарах хэрэгтэйг хам эх ил тод илрэх нөхцлүүдэдгарч ирдгийг бичив. Жишээ ньOnu öğrendimТүүнийг мэдэв.Gitti uçtuuu! diye haykırıyorduЯвлаа нислээ гэж тэр хашгирч байвŞimdi herşey değiştiОдоо бүх зүйл өөрчлөгдөвBarıştık mı dedimБид эвлэрэв үү гэв биHasan: Geldik dedi.Хасан: “Бид ирлээ” гэв“Ne oldun Raif?” diye sordu.“Юу болов Раф?” гэж асуув.Neden sarardınız?Таны царай яагаад шаргалтав? Sıkıldın mı?(Чи) гунив уу?Çok bekledin mi?(Чи) их хүлээв үү?Э. Эргуванлы-Тайлан (1996, х.163) орчин цагийн түрэг хэлнээ -DI хэлбэр ньерөнхий өнгөрсөн цагийн хэлбэр нөхцөл байдлын өөрчлөлтийн (change of state)шалтгаан болох төгсгөлийн цэгийг заадгийг саармаг нөхцөл байдлаас шинэнөхцөл байдалд шилжих утгыг үзүүлдгийг бичжээ.Bu habere çok şaşırdım(Би) Энэ мэдээнд ихэд гайхав.O çocuğu çok sevdim (tuttum).(Би) тэр хүүхдийг ихэд хайрлав (харж хандав).Э. А. Грунина (1991, х.174-175) орчин цагийн түрэг хэлнээ – DI хэлбэрерөнхий өнгөрсөн цагийн -DI хэлбэр цаг заахаас өмнөх үед (дотемпоральнаяэпоха) төгс утгыг илтгэдэг (перфектный характер) байсныг хэлэх үетэй холбогдох(контактность) утгаар ч хэрэглэгдэж болохыг юуны өмнө мэдрэмж бодох үйлажиллагааны хийгээд хэлэх утгатай үйл үгс ийм утгаар өргөнөөр хэрэглэгддэгийгбичив. Жишээ нь,Kafire haber verdiler birine yapışduk kırk yerden avaz geldi bilmedük kangi


24МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Тэрсүүдэд мэдээ өгцгөөв нэгэнд наалдав бид дөчин зүгээс чимээ ирэв альнь болохыг мэдсэнгүй бидЭ. Яман (1999, х.57) орчин цагийн түрэг хэлэнд жишээ өгүүлбэрүүдэд geldi“ирэв”, çevirdi “цааш харав”, hitap etti şimdi “хандаж хэлэв одоо” гэсэн хэлбэрээртохиолдох өгүүлэхүүнүүд саяхан болж өнгөрсөн цаг заадаг шалтгаан ньчиглүүлэгч лүгээ холбоотой ба үйл үгс саяхан болж өнгөрөх утга илтгэх нь şimdi“одоо” гэх чиглүүлэгчээс шалтгаална гэж бичжээ.Üşüme kavga yok barış ve dostluk varБүү даар, хэрүүл үгүй энх тайван байна нөхөрлөл байна.Elma bahçelerinin üstünden şimdi geçti bulutlarАлимын цэцэрлэгийн дээгүүр саяхан өнгөрөв үүлDolunay görünüyor dağların doruğundanДугариг сар харагдаж байна уулын үзүүрээсAğaçlar oylum oylum tüfek çatmışlarМодод хий хоосон буу ацлажээ.Şimdi beni savdın önüne koyup örttün sahiliЧи одоо намайг холдуулав, урд тавьж бүтээв эрэг хөвөөгİşte şimdi kara gözlerini kısıp bana bakmaya tenzzül etmezmiş gibi başını çevirdiayağa kalkıp öğretmene hitap ettiИнгэж, одоо хар нүдээ онийлгоод, намайг харж соёрхохгүй юм шиг цаашхараад босоод багш руу гаа хандаж үг хэлэв.-Hey Çelebi Lokman Hekim Ölüme çareyi burada buldu kitaba yazdı Neylmeli ki kütap suya düştü eridi Ölüme çare bulamadı ama Lokmanın kitabının eriyenyaprakları buranın topraklarına karıştıАй Челеби.. Локман эмч үхлийн аргыг энд олов номонд бичив Юу хийхёстой гэж, ном усанд унав, элэгдэв. Үхэлд арга чарга олж чадаагүй гэвч Локманыномын элэгдсэн хуудсууд эндэхийн газарт шингэв. М.Базаррагчаа (1993, х.80-81) орчин цагийн монгол хэлний -лАА нөхцлийгсаяхан төгссөн цагийг заах нөхцөл гэж нэрлэсэн бөгөөд өгүүлэгч этгээдийнхэлэх үед болж өнгөрсөн, эсвэл мэдэгдэж өнгөрөх цагийн утгыг заадгийг гээд-в нөхцөлийг өнгөрөн төгссөн гэж нэрлэсэн ба яригчийн хэлэх үед хоромхонболж өнгөрсөн цагийн утгыг илэрхийлдэг гэж бичсэн бөгөөд энэ хоёр нөхцөлнь яригчийн тухайн үйл хөдлөлийг сайн мэдэж байх түүнчлэн хэлэх үетэй ойрхэрэгжсэн үйл явдлыг заахтай холбоотой гэж үзжээ. М.Базаррагчаа -в нөхцлийгБи явлаа гэсэн жишээнд байгаа шигээр одоо цагийн утгаар ч хэрэглэгддэгийгбичжээ.Жишээ нь,Хөх тэнгэр гэгээрэв.Саад тотгор тохиолдов уу, Санаа сэтгэл хувирав уу, Орчлон ертөнцхаранхуйллаа.Яршиг чи өнөөдөр Сэрчмаатай хааяа уулзана гэлээ.К. Гисонг (1998, х.23-30) орчин цагийн монгол хэлэнд өнгөрсөн цагийн-лаа, в нөхцлүүд (ерөнхий өнгөрсөн цагийн –лАА, -в нөхцлүүд) ямар нэгэн үйл


25МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хөдлөлийн хэлэх үеэс арай өмнөхөн төгсч тухайн үйл хөдлөлийн үр дүн одооцагт илэрч байгаа утгыг өгүүлбэрийн аялга болон саяхан өнөөдөр, одоо, дөнгөжсая, дөнгөж одоо гэх мэт дайвар үгсийн тусламжтайгаар одоо цагийн шинжтэйбайж үйл хөдлөлийн одоо цагт буюу хэлэх үед саяхан төгссөнийг заасан одоотөгссөн байдал заадгийг хэлсэн нь төгс өнгөрсөн болц-цагийн утгатай тохирчбайна.Жишээ нь,Би саяхан энэ номыг уншлаа. Ах нь өнөөдөр Улаанбаатарт ирлээ.Эхнэр маань дөнгөж сая хоол хийлээ.Тэр дөнгөж одоо халуун усны өрөө рүү орлоо.Би саяхан тамхи татлаа.Би саяхан хоол идэв.Би саяхан багштай ярилцав.Г. Бадан (1989, х.26) орчин цагийн монгол хэлэнд магад өнгөрсөн цагийнхэлбэрүүд нь шууд яригчийн үйл явдалтай холбож өгдөг бөгөөд үүний хамтаардалд ухамсарт үйл явдлын цагийг хэлэх үетэй ойртуулдаг, ийм учраас энэхүүхэлбэрийг саяхан өнгөрсөн цаг (недавно прошедшее время), одоо өнгөрсөнцагийн (теперь прошедшее время) өнгө аясыг үүсгэдэг гэж, ЗСБНХУ-д өчигдөрдэлхийн хиймэл дагуул хөөргөв” гэсэн өгүүлбэрт мэдээлэгч үйл явдлын тухайөөрөө үзсэн мэт итгэлтэй ярьж байгаа тул үйл явдал ойр шуудаар ойлгогдожбайгаа гэж бичжээ.Ж. Санжаагийн үзэж байгаагаар орчин цагийн монгол хэлэнд өнгөрсөнцагийн –лаа нөхцлөөр мэдэгдэж сая өнгөрсөн, саяхан болж өнгөрсөн буюуөнгөрч байгаа үйлийн цагийг илэрхийлдэг ба –лаа нөхцлөөр илрэх үйлийн үрдүн одоо цагт үргэлжлэх шинжтэй гэв. (Санжаа. 1987, х.165-166)Жишээ нь, Тэнгэрийн хаяаг улбар туяа гийгүүлж, огторгуй цэнхэртэн хааяа нэг сэмжинүүл хөвөлзөн нүүж, үүр манхайтал цайлаа.Энд тэндгүй байшин барилга, мод цэцэрлэг, элдэв машин ярайн үзэгдлээ.Ж. Санжаа орчин цагийн монгол хэлэнд өнгөрсөн цагаар төгсгөх -в нөхцлөөрхэлэх үед болж өнгөрсөн үйлийн цагийг илэрхийлнэ. Энэ нөхцлөөр үзүүлжбайгаа үйл явдлын цаг хэлэх үетэй ойр боловч уг үйлийн үр дүн хэлэх үеэсцагийн тасалдлаар зааглагдсан шинжтэй гэв.Жишээ нь, Хүмүүс цөм инээмсэглэн харцгаав. Бурмаа ч инээмсэглэв.Хүүхдийн царай чинэрч хөөрхөн улаан уруул нь ангаахай шиг ангалзав. (Санжаа. 1987, х.165-166) гэжээ.Доорх өгүүлбэрт төгс өнгөрсөн болц цагийн тусгай утга хам эхээс шуудойлгогдож байна.ОТү.-Dilbeste`yi mi özledin?-Дилбестейг санав уу?-Keşke kaderim özlemekten ibaret kalsaydı


26МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34-Хувь заяа минь санан дурсаад л дуусдаг сан бол-Ne oldu öldü mü?-Юу болов Тэр өөд болсон юм уу?-Hem de pek feci şekilde .. Otomobili Kireçburnundan denize yuvarlanmışboğulmuş. Bu haberi Londrada bir sefaret katibinden aldım (RHK, Nilgün, 233)-Тийм, маш аймшигтайгаар.. машин нь Киречбурнугаас тэнгис рүү өнхөрчороод усанд живжээ. Би энэ мэдээг Лондонд элчин сайдын яамнаас авав.Bir lahza susup yüzüme bakan Nil sorduНэг агшин дуугаа хурааж над руу ширтэх Нил асуув-Ne o yoruldun mu? sevgilim yine yordum mu seni? (RHK, Nilgün, 165)Юу болов? Ядрав уу? хайрт минь, Чамайг ахиад ядраачихав уу?ОМо.Лувсанд рашаан таарсангүй гэж аргагүй дүгнэхэд хүрлээ. Эмчийн зааврыгдураараа онош тавьж рашаанд явсан маань хоцрогдсон үзэл болж таарлаа. (ЦДХоцрогдсон, 263)Бид явлаа. Ах хүүтэй саяхан танилцлаа. Далий ягаандаа сайхан суугаарай.(СЭ, Миний согоо, Зүүдний, 53)Дуулав уу, завсарлах хонх дуугарчихлаа. (СД, Амрагийн модон, Оосорбүчгүй, 182)Оюун сэтгэлийн мөнхийн гэрэл илч шингэсэн бүтээлээс нь хэсгийн төдийгцэгцлэн уншигч танаа өргөн барилаа. (ЦД Чандманийн түлхүүр, Гологдсонхүүхэн, 9)Орчин цагийн түрэг хэлний mi özledin “ чи санав уу?” öldü mü? “тэр өөдболсон юм уу?” yoruldun mu? “чи ядрав уу?”, yordum mu “би ядраачихав уу?”зэрэг ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрүүд ялангуяа асуух хэлбэрээр, орчинцагийн монгол хэлний дуулав уу гэх ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэр ерөнхийдөөасуултын хэлбэрээр саяхан болж өнгөрсөн үйл явдал, төгс өнгөрсөн болццагийн тусгай утгыг зааж байна. Энд ерөнхий өнгөрсөн цагийн асуух хэлбэр,төгс өнгөрсөн цаг үүсэхэд шаардагдах цаг болц, баймжийн үндэс суурийг үүсгэхчухал үүргийг гүйцэтгэж байна. Орчин цагийн монгол хэлний хүрлээ, таарлаазэрэг ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрүүдийн хувилсан үйл үгийн байдлынутгаас өөрөөр хэлбэл энэ хоёр үйл үгийн үйлийн эхлэл төгсгөл нэгэн цагт болжбайгааг хүрэх утгатай үйл үг болж байгаагаас шалтгаалж төгс өнгөрсөн болццагийн тусгай утга илэрч байна. Орчин цагийн монгол хэлний явлаа, танилцлаагэх өгүүлбэрт ерөнхий өнгөрсөн цагуудаар илэрч байгаа төгс өнгөрсөн болццагийн тусгай утга ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрээр илэрч байгаа үйл үгийнүйл хөдлөлийн хүрэх ёстой хил хязгаарын утгыг шинэ нөхцөл байдалд шилжихутгыг заасны эцэст үүсч байна. Энд яригч этгээд явсан болон танилцсантухай өгүүлж байна. Орчин цагийн монгол хэлний дуугарчихлаа гэсэн ерөнхийөнгөрсөн цагийн хэлбэрээр илэрхийлж байгаа төгс өнгөрсөн болц-цагийн тусгайутга илрэхийн тулд орчин цагийн монгол хэлний -чих интенсивный вид эрчимжихболц (байдал) (Санжеев. 1961, х.294) бүрмөсөн үйлдэх байдал (ЛувсанванданДэмчигдорж. 1951, х.137) эрчимтэй байдал (Бямбасан. 1987, х.76) (угтаа энэнөхцөл төгс болц заах үйлт нэрийн нөхцөл юм) нөхцлөөр илэрч байгаа бүрмөсөн


27МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34үйлдэх, төгс, эрчимтэй утга нэмэр хандив болж байна. Орчин цагийн монголхэлний өргөн барилаа гэх өгүүлбэрт барилаа гэсэн ерөнхий өнгөрсөн цагийнхэлбэрийн илэрхийлж байгаа үйл явдал яригчийн сонсогчид нэгэн цагт хандажбайгааг заах бөгөөд төгс өнгөрсөн цагийн утгыг илэрхийлж байна.Доорх жишээнд төгс өнгөрсөн болц цагийн тусгай утга үгийн сангийнхэрэглүүрийн тусламжтайгаар үүсч байна. Энд үгийн сангийн хэрэглүүрийннөлөөгөөр төгс болцын өнгө аяс илүү эрчимжиж байгаа бөгөөд одоо цагтайхолбогдох холбоо илүү тодорхой харагдаж байна.ОТү.Alıştım artık. Ben artık İstanbullu oldum (AHT, Huzur, 93)Би эцэстээ дасав Би эцэстээ Истанбулын хүн боловNihayet oturdular Artık izzeti nefse gönülde yer yoktu (RHK, Çete, 135)Эцэстээ сууцгаав. Одоо өөрийгөө гэх бодол сэтгэлд үлдсэнгүй.Nihayet bir çocuk göründü Boğa döğüşçüsü elbisesi giydirilmiş belinde kırmızıkışağı sırtında sırmalı cebkeni gergin beyaz çorapları ve kısa siyah kadife pantolonuile torero filizi bir erkek çocuk gözlerini bana dikmiş çekingen aynı zamanda merakiçinde yürüyor yaklaşıyor (RHK, Nilgün, 231)Эцэстээ нэг хүүхэд үзэгдэв. Бух тулаанчийн хувцас өмсгөж, ташаандааулаан бүс нуруундаа цэмбэн хантааз сунгаж татсан цагаан оймс, богино хартансар хилэн өмд бухан тулаанчийн үе соёо болсон эрэгтэй хүүхэд над рууширтээд ичингүйрэх ч бас сониучирхан алхаж байна ойртож байна.Birden zihninin yüklü bulutları içinden bir şimşek çaktı Korkunç dehşetli bir fikirönünde aydınlandı canlandı arzular hırslar ile hareketlenmiş vücudunu olduğu yeremıhladı (RHK, Vehbi Efendinin, Memleket, 55)Гэнэт сэтгэхүйн өтгөн үүл дундаас цахилгаан цахилав. Дэндүү аймшигтбодол өмнө нь гэрэлтэв, амилав, хүсэл тачаалаар хөдөлсөн биеийг нь байгаагазарт нь хадав.Yaklaşan korkunç felaketi unutmak için perdeleri çekili yarı karanlık bir odanınsessizliğine bütün gücümüzle birbirimizle sarılarak ölümü beklemenin zamanı geldiartık (OP, Kara Kitap, 24)Ойртож буй аймшигт аюулыг мартахын тулд хөшгийг нь татсан хагасхаранхуй өрөөний чимээ аниргүйд бүх хүчээр би биеэ тэврээд үхлийг хүлээх цагирэв, одооОМо.Тэр хүн түрийтэй гуталтай явааг би сая л ажиглав. (БЖ, Ганцаардлынайдас, 170)Би одоо учрыг бүрэн ухлаа. (БР, Их нүүдэл, 270)Харвал хоёр хөх майхан зэгстэй булгийн зүүн дэнж дээр бараалан гадуурнь эмээлтэй, эмээлгүй хоёр гурван мөр идээшлэхийн хамт ганц тэмээний бөхөндөр дэрсэн дунд шоволзон харагдана. Миний урам хугарав. (СД, Ногоондэрсний, Оосор бүчгүй, 184)Орчин цагийн түрэг хэлний alıştım “би дасав”, oldum “би болов”, oturdular“сууцгаав”, göründü “ тэр үзэгдэв” geldi “ тэр ирэв”, орчин цагийн монгол хэлнийажиглав гэсэн ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрээр илэрч байгаа төгс өнгөрсөн


28МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34болц цагийн тусгай утга үйл явдлыг дууссаныг, үйл явдлын хязгаарыг үзүүлэхшинж чанар бүхий орчин цагийн монгол хэлний сая л гэсэн үгийн оролцоотойгоорхэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл энд төгс өнгөрсөн цагийн утгыг төгс утгатайүгийн сангийн нэгжүүд үүсгэж байна.Орчин цагийн түрэг хэлний alıştım “ би дасав”, орчин цагийн монгол хэлнийажиглав гэх хүрэх байдлыг заах үйл үгнээ илэрч байгаа төгс өнгөрсөн утга,орчин цагийн түрэг хэлний oldum “болов”, oturdular “сууцгаав”, göründü “үзэгдэв”тэргүүтэн үйл ажиллагаа байдал шинж заах үйл үгсээр илрэх төгс өнгөрсөнутгаас илүү тодорхой харагдаж байна. Орчин цагийн түрэг хэлний göründü“үзэгдэв” гэх өнгөрсөн цагийн хэлбэрээр илрэх төгс өнгөрсөн болц цагийн тусгайутга göründü “үзэгдэв” гэх энэ үйл үгийн араас yürüyor “алхаж байна”, yaklaşıyor“ойртожбайна”гэх одоо цагийн үйл үгс залгахдаа yürüyor“алхажбайна” yaklaşıyor“ойртож байна” гэх энэхүү хоёр үйл үгээр үзэх хэмээх үйл үг болцоосоо хамаарчодоо цаг руу шилжиж байна. Орчин цагийн түрэг хэлний aydınlandı “гэрэлтэв”,canlandı “амилав”, mıhladı “хадав” зэрэг ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрүүдээрилрэх төгс өнгөрсөн цагийн болц цагийн тусгай утга орчин цагийн түрэг хэлнийbirden “гэнэт” гэх дайвар үгтэй цуг тодорно. Энд сэтгэхүйд болж өнгөрч буй үйлявдал агшны цагийн хэсгийг хамарч буйг нөхцөл байдалд шилжиж буйг birden“гэнэт” гэх дайвраар заав.Орчин цагийн монгол хэлний ухлаа ерөнхий өнгөрсөн цагийн хэлбэрээрилэрч байгаа төгс өнгөрсөн болц цагийн тусгай утга одоо хэмээх үгтэй хамтилэрч байна. Энд орчин цагийн монгол хэлний ухлаа гэх үйл үг хүрэх байдлыгилэрхийлдэг. Одоо хэмээх цаг заасан дайвар үг одоо цагийг заадаг учраасэнэхүү утга одоо цагийн хэлбэр лүгээ хялбархан байр сольж болно. Сонсогчэтгээд энэхүү өгүүлбэрийг одоо цагт хэрэгжиж байгаа үйл явдал гэж ойлгожболно. Орчин цагийн монгол хэлнээ урам хугарав гэсэн ерөнхий өнгөрсөнцагийн хэлбэр орчин цагийн монгол хэлний харвал гэсэн үг одоо цагт болжбайгаа үйл явдлыг заадаг учраас орчин цагийн монгол хэлний урам хугаравгэсэн үйл үг хүрэх байдлыг заадаг учир яригч этгээдийн одоо цагт олж авчбайгаа төсөөллийн дүрслэл болохын хувьд төгс өнгөрсөн болц цагийн тусгайутгыг зааж байнаSummary.In modern Turkish and Mongolian languages, the special meaning of the pastperfect aspectual temporal category is formed by the combination of the result meaning of the general aspect and the past perfect tense. This result refers to a past eventthat refers to a later time. In the context of teaching the whole event, it means focusing on the outcome of the event rather than the realization of the event. In order forthis meaning to be revealed, the event must be presented as a whole fact.Ном зүй• Бадан Г., (1989). Категория времени в современном монгольскомлитературном языке. Warszawa.• Базаррагчаа М. (1993). Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр.


29МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Улаанбаатар.• Бямбасан П., (1987). Орчин цагийн монгол хэлний үйл үг түүний үндсэншинж. Орчин цагийн монгол хэлний үг зүйн байгуулалт Монгол хэлнийүйл үгийн тогтолцоо. Улаанбаатар.• Бямбасан П., (1987). Орчин цагийн монгол хэлний үйл үгийн байдлынкатегори. Орчин цагийн монгол хэлний үг зүйн байгуулалт. Монгол хэлнийүйл үгийн тогтолцоо. Улаанбаатар.• Гисонг К., (1998). Орчин цагийн монгол хэлний үйлийн цаг, түүнийтогтолцоо. Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилсон ганц сэдэвтбүтээл. Улаанбаатар.• Грунина Э. А., (1991). Историческая грамматика турецкого языка:Морфология. Москва.• Гузев В. Г., (1988). О категории аспектуальности на материалестароанатолийско-тюркского языка. Советская тюркология №1• Лувсанвандан Ш., Дэмчигдорж Д., (1951). Монгол хэлний зүйн сурахбичиг. Авиан ба үгийн зүй. Улаанбаатар.• Санжаа Ж., (1987). Үйл үгийн цагаар төгсгөх нөхцөл. Орчин цагийнмонгол хэлний үг зүйн байгуулалт. Монгол хэлний үйл үгийн тогтолцоо.Улаанбаатар.• Санжеев Г. Д., (1961). Монгол хэлний үйл үгийн тогтолцоо. Олон улсынмонгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурал. 2 дугаар дэвтэр.Улаанбаатар.• Erguvanli-Taylan, E., (1996). The Parameter of Aspect in Turkish. ModernStudies I Turkish, Proceedings of the 6th İnternational Conference in TurkishLinguistics, 12-14 August 1992, Eskişehir.• Johanson L., (1971).Aspekt im Türkischen. Vorstudien zu einer Beschreibungdes türkeitürkischen Aspektsystems, Uppsala.• Johanson L., (1996). Altaische Postterminalia. Acta Orientalia Hungarica. Tomus XLIX(3).• Uuganbayar M., (2004). Türkiye Türkçesi ve Halha Moğolcasında Fiil ZamanŞekilleri Ankara Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü Çağdaş Türk Lehçelerive Edebiyatları Anabilim Dalı Yayınlanmamış Doktora Tezi Ankara.• Yaman E., (1999). Türkiye Türkçesinde Zaman Kaymaları. TDK Yay., Ankara.


30МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34БОЛОВСРОЛ, ТҮҮНИЙ ЧАНАРЫН ТАЛААРХ МОНГОЛЧУУДЫН УУГУУЛ МЭДЛЭГБ.Жадамба1Г.Цогзолмаа2Түлхүүр үг: эрдэм, харьцаа, арга, эв, идэвх оролдлого.Товч агуулгаНүүдэлч Монголчууд бол өрөөлийг биш өөрсдийгөө судлагдахуун болгонбайж агуу түүх соёлыг бүтээсэн зон олон. Энэ бол бидний уламжлалт соёлыгбусдынхаас ялгаж өгдөг язгуур шинж. Тэрхүү язгуур шинжийнхээ үүднээсболовсрол, түүний чанарыг юу гэж ойлгож байсан байна? гэсэн асуултад хариуөгөхөөр хийсэн шинжилгээнийхээ үр дүнг танилцуулж буйд энэ ажлын онцлогоршино. Бидний шинжилгээний шинжигдэхүүн нь эх сурвалж материал, монголхэлний тайлбар толь, ертөнцийн гурав болон зүйр цэцэн үгс зэрэг байлаа.Шинжих зүйл нь боловсрол, боловсролын чанарын тухай ойлголт байсан.Баримт материал судлалын, логик танин мэдэхүйн болон танин мэдэхүйнхэл шинжлэлийн арга ашиглан шинжилгээг хийсэн. Хийсэн шинжилгээнээс,нэгд, боловсрол хэмээх нэр томьёо нэлээд хожуу 1930-иад оноос эрчимтэйхэрэглэгдэж эхэлсэн, хоёрт, монголчууд боловсролыг хүнээс салгаж биш хүнтэйхолбоотойгоор, түүний амин чанар болох эрдэм талаас авч үздэг, гуравт,боловсролын чанар гэдэг нэр томьёо сүүлийн жилүүдэд хурдацтай түгэн дэлгэрч,олны анхаарлыг ихээхэн татах болсон зэрэг байдал ажиглагдаж байна. Үүнээс,монголчууд боловсрол гэдгийг эрт дээр үеэс түүний гурвал бүтцийн амь талболох “эрдэм” талаас авч үзэн тодорхойлж, түүний чанарыг эрдмийн чанарааршинжиж ирсэн байна. Тухайн хүний арга , эв, идэвх оролдлого бол түүнийэрдмийн чанарыг арга, арга билиг, билиг талаас нь тодорхойлогчид. Эдгээрнь боловсрол, түүний чанарын талаарх Монголчуудын язгуур ухагдахуунуудюм. Судалгааныхаа үр дүнгийн тохирц, найдвартай байдлыг гурвалжийн аргазүйгээр тогтоосонд энэ ажлын бас нэгэн онцлог оршин буй болно.Оршил Дэлхий нийт, тэр дундаа монголчууд сүүлийн жилүүдэд боловсролын чанар,хүртээмж, тэгш байдал, насан туршдаа суралцах боломж зэрэгт анхааралхандуулж байна (Declaration, 2016) . Эдгээрээс, хамгийн чухал нь боловчхамгийн их ойлгомжгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгэн утгат бус олон талтбайгаа нь боловсролын чанар юм (Cheng, Y. & Tam, W., 1997). Өнөөдөр манайорны бүх сонирхлын бүлгүүд олон улс дахь суурин соёл иргэншлээс үүдэлтэйболовсролын чанарын талаарх үзэл санааг судалж баримжаалан, түүний тухайихээр ярьж бичиж байна (Итгэл, 2018). Харин бид боловсрол, түүний чанарын1 Академич2 Дэд профессор


31МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34талаарх өөрсдийн уугуул мэдлэгийг шинжин тодруулж, түүнд тулгуурлан ярьжбичихгүй байна. Үүний шалтгаан нь бидний боловсрол, түүний чанарын талаархуугуул мэдлэгээ төдийлөн сайн мэдэхгүй байгаатай холбоотой гэж үзэн түүнийгсудлан тодруулахыг зорьсон болно. Монгол газар нутагтаа олон зууны турш оршин амьдарч байсан нүүдэлчөвөг дээдсийн минь хүрээлэн буй орчинтойгоо харьцаж бүтээн бий болгосон гүнухаан ухаан, түүнээс улбаалсан илэрхийлэл, үйл ажиллагаа, итгэл үнэмшил,ухагдахуун, ойлголт, үзэл бодол, туршлага, ур ухаан хийгээд чадвар бол биднийуугуул мэдлэг. Тэр монголчууд биднийг өдөр тутмынхаа амьдралын үндсэнасуудлын талаар шийдвэр гаргахад тусалж байдаг.Бидний өвөг дээдэс• өөрсдийн биеэ эх байгальтайгаа эн сацуугаар ойлгон, түүнийгээсудлагдахуун болгосон,• өөрийн биеийн тайлбарлаж үл болох далд хүчин, амин гол, нууцухагдахуунаа хамгаас дээдлэн, түүний эр дүрст талыг “арга”, эм дүрстталыг “билиг” хэмээн “арга” ба “билиг” гэсэн эсрэгцсэн хоёр язгуурухагдахууныг бүтээсэн.• Арга ба билиг гэсэн эсрэгцсэн хоёр ухагдахууныг үл ялган нэг юмаар, нэгцогцоор авч үзэхийн зэрэгцээ тэдгээр нь далдуур амьсан шүтэлцдгийгбуюу логикийн зууч “амь” ухагдахуунаар холбогддогийг ухаарсан зэрэгтээтүшиглэн өөрсдийн уугуул мэдлэгийг бий болгосон.Бүтсэн цагаасаа эхлэн монголчуудын уугуул мэдлэгийн үндэс болсон язгуургүн ухаан агуулга, хэлбэрийн хувьд баларлаг, баатарлаг, оюунлаг шатыг дамжинтасралтгүй өргөжин гүнзгийрч иржээ. Монголчуудын баларлаг үеийн язгуур гүнухаан бол “нитгэл сэтгэхүй”- д түшиглэсэн “бөөизм”. Энэ үеийн монголчуудынуугуул мэдлэгийг “арга ба билиг”, “бөө ба удган/ этүгэн”, “тэнгэр ба газар”, “бөртөчоно ба гоо марал” зэрэг эсрэг тэсрэг хос болон тэдгээрийг холбогч “амь” гэсэнязгуур ухагдахуунууд, гурвал онол, хоёрын дундаас гуравт дэвшдэг сэтгэлгээ,хоёр эш хоршин дэвжих хууль бүрдүүлж байжээ.“Тэнгэризм” (Бира, 2006) бол монголчуудын баатарлаг үеийн язгуур гүнухаан. Тэр үеийн уугуул мэдлэг нь “Мөнх Тэнгэр”, “Мөнх Тэнгэрийн хүчин”,“Хаан”, “Хааны суу заль”, “Хааны суу залийн ивээл”, “дүр” зэрэг ухагдахуунууд,“Мөнх Тэнгэрийн хүчин – Дүр – Хааны суу залийн ивээл” (Б.Жадамба, 2009)гэсэн “арга билиг – арга – билиг” лугаа гурвал бүтэц бүхий “Мөнх Тэнгэр үзэл”,төрийн хэрэг явдлыг номын хүчтэй шүтэлцүүлэн авч үзэх “хос ёсны сургаал”байсан.Монголчуудын оюунлаг үеийн язгуур гүн ухаан нь “нэг ертөнцийн хандлага”(Жадамба, Нэг ертөнцийн хандлага, 2013). Энэ үеийн уугуул мэдлэгийг үйл, нэг,нэгэн, ертөнц, бодгаль, ёс эрдэм, эрдэм, эрдэм чанар, амь, ахуй, ухамсар зэрэгухагдахуунууд, амьдрахуй ухаан (Хорлоо, 2002), амь ухаан (Жадамба, Амьамьдрахуй ухаан, 2017) бүрдүүлж байна.Гурван шатыг туулан хөгжиж ирсэн язгуур гүн ухаанаас үүдсэн уугуул мэдлэг


32МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34яван явсааар монголчуудын үнэт зүйлст тулж ирсэн байдаг. Эв эе, эрдэм, асрахнигүүсгэх сэтгэл, нөхрийн ёс, ачийг ачаар хариулах, шударга зүтгэх, аливаагёс журмаар нь буюу эрдмээр шийдэх үзэл, хэлсэн үгэндээ үнэнч байх, өршөөхсэтгэл бол монголчуудын үнэт зүйлс юм (Золзаяа, 2016). Эрдмийн дээд эв.Эрдмийн чанар аргандаа байдаг. Эрдэм нь ёс суртахууны төлөвшлийн шалгуур(Золзаяа, 2016) хийгээд сэтгэл (21-тийн тайлбар толь). Эрдмийн чанар болохарга нь юмс үзэгдлийн өөрөө болсон ёсыг журамлан дагахуй болох эрдэм чанар(Дэмчигдорж, 1995), эв дүй. Эдгээрийг тооцвол, монголчуудын үнэт зүйлс нь“эрдэм чанар/эв дүй – сэтгэл – ёс суртахуун” гэсэн “арга – арга билиг – билиг”лугаа гурвал бүтэц бүхий “эрдэм” –д багцлагдаж байна. Үүнээс, монголчуудынуугуул мэдлэгийн цөмийг “эрдэм” гэж ойлгож болно. Оросын судлаач Л. Н. Гумилёв (Гумилёв Л, 2001), БНХАУ-ын ӨМӨЗО-нысудлаач Тү. Өлзий (Өлзий, Эртний Монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй,2011) , Монголын судлаач Дандаа хэмээх Дэмчигдорж (Дэмчигдорж, 1995),Н.Нагаанбуу (Нагаанбуу, Монгол гурвал онол, 2005), , академич Ш.Бира (Бира,2006), академич П.Хорлоо (Хорлоо, 2002) зэрэг гадаад дотоодын судлаачидмонголчуудын уугуул мэдлэгийг харьцангуй ихээр өөртөө агуулсан судалгааныбүтээл туурвисан байна. Мөн ардын сурган хүмүүжүүлэх ухааны хүрээний уугуултөдийгүй уламжлалт мэдлэг илрүүлэх боломж бүхий бүтээл туурвисан хүмүүстЦ.Дамдинсүрэн (Дамдинсүрэн, \"Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйгээс\"аман зохиол судлал, 1984), Ш.Сүхээ (Сүхээ, Монгол ардын сурган хүмүүжүүлэхзүйн уламжлал, дэвшлийн зарим асуудал, 1988), Г.Эрдэнэ –Очир (Эрдэнэ-Очир,1993), Х.Сампилдэндэв (Сампилдэндэв, 1995), Д.Баттогтох бодит (Баттогтох,2006) зэрэг эрдэмтдийг нэрлэж болохоор байна.Тухайлбал, монголчуудын язгуур гүн ухааны судлаач Н.Нагаанбуу“Монголчуудын уламжлалт гүн ухаан харин ертөнцийн хамаг юмс үзэгдлийгбодит юм, оюун санаа хэмээн туйлын нэгэн утгаар ялган салгаж үздэггүй.Зөвхөн энэ хоёрын төгс зохицлыг илэрхийлэгч бэлгэдэл маягаар сэтгэсэн амьухагдахууныг нээсэн үнэн бий. Энэ ухаанаар бол хамаг улиг бодас санаалагшинжтэй бөгөөд санаа болон бодаслаг шинжтэй тийм бол амьтай. Энэ бэлгэдэлтсанааны цогцолбор нь Хүн, Тэнгэр, Газар гэсэн гурвал болно (Нагаанбуу, 2009)”.Судлаач Тү.Өлзий “..Монголчууд эрт дээр үеэс л ертөнцийг эсрэг тэсрэгийнтэмцэлд нь бус түүний дундаас учрыг салгаж үздэг гурамсан сэтгэхүй дэвсгэрлэжэнэ орчлонгийн үнэн худлын өнгөнд нь бус түүний нийтийн мүс чанарыг хайдагбайжээ...Тэдний бодрол ямар нэгэн зүйлийн эд хонжоо эрхэм бус, бас ямарнэгэн сэтгэл хөдлөлийн үр бус гагцхүү амин чанарыг нь эрж олох ухаан ажээ.Тиймгүй л аваас хүний мүсгүй үйл, гөмс гоомой хэврэг шийд болох ажээ. Өөрөөрхэлбэл, гурвал ухааны онолын үндэс нь амь юм. Эерэг сөрөг, идеал матери,арга билиг, инь ян зэрэг сөргөлдсөн хоёр ойлголтыг Монголчууд “амь” гэх ай\\категори\\ -гаар шүүн амилуулснаар гурвал ухаан бүрэлдэх нөхцөл үүджээ”(Өлзий, Эртний Монголчуудын соёл сэтгэхүй, 2011) гэж тус тус тодорхойлсонбайна.Мөн академич Ш.Бира “Мөнх Тэнгэрийн хүчин – дүр, Хааны суу залийнивээл дүр” гэсэн “Тэнгэризм” нь монголчуудын улс төрийн үзэл байсан (Бира,


33МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №342006). Академич П.Хорлоо “...мал маллах, түүний аясаар бэлчээр даган цагийндөрвөн улиралд нүүдэллэн аж төрж ирсэн нь малчин нүүдэлчин хүмүүсийноюун санаанд амьдрахуйн арга ухааныг бүрдүүлсэн.” (Хорлоо, 2002).Уугуул мэдлэгийн цөм болох эрдмийг судлаач Ч.Дэмчигдорж “Эрдэм хэмээгчдаруй өөрөө болсон ёсныг журамлан дагах нь мөн болой. Бас эрдэм чанархэмээнэ. Энэ нь цөм бодь сэтгэлийн орон буюу. Түүний эрдэм болбоос үнэхээрхязгаарлашгүй, чинагшгүй хэрэглэл лүгээ төгссөн буюу. Энэхүү гайхамшиг эрдэмчанар нь богд хүний төдий л буй бус. Хүн болгоны биед нэгэн адил бүрдсэнбөлгөө. Ёс эрдмийг адил эрхлэх нь буй. Бас ном эрдэм хэмээнэ. Ер ёс хэмээгчнь эрдмийн бие бөгөөтөл эрдэм нь ёсны хэрэглэл мөн тул тийнхүү эрдэм хэдийих туйлд хүрвээс ёс мөнхүү төдий их туйлд хүрэх болно” гэж тодорхойлжээ.Дээр дурдьсан ардын сурган хүмүүжүүлэх ухааны судлаачдын бүтээлдмонголчуудын эдийг бус уугуул мэдлэгийн цөм болох эрдмийг дээдэлдэг язгууршинж нэвт шингэсэн байна. Гэхдээ тэр бүтээлүүдэд эрдэмд онцгойлон анхаарч,түүнд суралцахыг дэмжих талаар тодорхой зүйл хомс ажиглагдаж байна. Тэдболовч үндсэндээ монголчуудын “хүмүүнээр хүн хийх ухаан” –ы уламжлалтсоёлд анхаарч, түүний агуулга, арга зүй, үнэлгээг ардын аман зохиолд түшиглэнтал бүрээс нь нарийвчлан авч үзжээ.Энэ бүхнийг нэгтгэн, монголчуудын уугуул мэдлэг нь нитгэл сэтгэхүйгээсүүдэлтэй гурамсан буюу хоёрын дундаас гуравт дэвшдэг сэтгэлгээ болох язгуургүн ухаан. Гурвал онол, хоёр эши хоршин дэвжих хууль, амь буюу арга билигухаан зэрэг язгуур онол, хууль. Эр дүрст “арга”, эм дүрст “билиг”, тэдгээрийннэгсэл нэгэн болох “амь” буюу “арга билиг” гэсэн язгуур ухагдахуун. Эв эе, эрдэм,асрах нигүүсгэх сэтгэл, нөхрийн ёс, ачийг ачаар хариулах, шударга зүтгэх,аливааг ёс журмаар нь буюу эрдмээр шийдэх үзэл, хэлсэн үгэндээ үнэнч байх,өршөөх сэтгэл зэрэг монголчуудын үнэт зүйлс зэргээс бүтдэг гэж хэлж болохоорбайна.Эдгээрээс гадаад дотоодын судлаачид монголчуудын уугуул мэдлэгийгагуулсан, түүнийг илрүүлж болохуйц нилээдгүй бүтээл туурвисан хэдий ч ягтүүнийг тодорхойлон оновчилж, боловсрол, түүний чанарын талаарх язгуурухагдахууныг судлан тогтоосон бүтээл хомс байна гэж хэлж болохоор байна.Судалгааны дизайн, арга зүйБид энэхүү ажилдд нүүдэлч монголчуудын талаарх уугуул мэдлэгийг баримтбичиг судлалын арга зүйгээр тодруулан оновчилж, түүнээсээ танин мэдэхүйнхэл шинжлэлийн арга хэрэглэн тэдний боловсрол, түүний талаарх язгуурухагдахууныг тодорхойлсон. Үр дүнг бусад эрдэмтдийн дэвшүүлсэн санаатайхарьцуулан жишиж тэр гүн ухаан, сэтгэл судлалын үндэстэй, амьдралынтуршлагаар шалгагдсан болохыг тогтоосон.Нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг түүх, уран зохиолын их дурсгал бичгүүд;монгол ардын зүйр цэцэн үгс, ертөнцийн гурав; Монгол Улсын үндсэн хуулиуд ньбидний судалгааны ажлын гол судлагдахуун байлаа. Сонгон авсан судлагдахуунуудаа баримтын шинжилгээний арга зүйн дагуушинжин нэн эртний монголчуудын нитгэл сэтгэхүйгээс үүдэн дэвжсэн уугуулмэдлэгийг тодруулахаас судалгааны ажил эхэлсэн. Тэгээд тодруулсан уугуул


34МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34мэдлэгийн хүрээний ухагдахууны сүлжээ, түүний утгын айг задлаж шинжинболовсролтой холбоотой хамгийн гол ухагдахууны оновчилсон. Түүнийхээ дараа хамгийн гол ухагдахуун боловсролын аль тал болохыг шинжин тодруулж, түүнийхэрэглэгдэж ирсэн, хэрэглэгдэж байгаа байдлыг болон боловсролын чанарыг тустус тодорхойлсон. Эцэст нь судалгааны үр дүн тохирцтой, найдвартай болохыггурвалжуудын тусламжтайгаар баталгаажуулсан.Баримт бичиг шинжилгээний болон танин мэдэхүйн хэл шинжлэлийн арга,индукц, дедукц, авдукц, анализ, синтез, харьцуулан жиших аргын цогцоор бидэнэхүү судалгааныхаа арга зүй бүрдүүлсэн болно.Баримтыг бид нэн эртнээсээ эхлэн нүүдэлч монголчууд ямар язгуургүн ухаантай байсан? Ямар язгуур сэтгэлгээтэй байсан? Тэрхүү гүн ухаан,сэтгэлгээний хүрээний гол түлхүүр ухагдахуун нь юу юу байсан? Тэд цагийнурсгал дагуу хэрхэн хувирч өөрчлөгдөн хөгжиж ирсэн? Тэдгээрийн дотроосболовсролтой холбоотой ямар ямар ухагдахуун байв? Язгуур гүн ухаан болонсэтгэлгээний үүднээс боловсрол, түүний чанарыг яаж ойлгож болох бэ? зэрэгасуултад хариулах зорилгоор судлагдахуунуудыг баримт бичиг шинжлэлийнарга зүйн дагуу судалсан.Нэн эртний монголчуудын нитгэл сэтгэхүй, түүнээс улбаатай гүнухааны талаарх ном бүтээл (Өлзий, Эртний Монголчуудын соёл сэтгэхүй,2011), Монголын нууц товчоо, Жангар (Чилхаажав.Х. ба бусад, 2007), Гэсэр(Чилхаажав,Х, ба бусад., 2007), Оюун түлхүүр (Дамдинсүрэн, 2000), Тодорхойтоль хэмээх сургааль оршивой (Дамдинсүрэн, Монголын уран зохиолын дээж:Зуун билиг оршив, 2002), зэргээс уугуул мэдлэгийг тодруулан оновчилсон.Оновчилсон уугуул мэдлэгийн хэрэглэгдэж байгаа байдлыг Монгол УлсынҮндсэн Хууль, Боловсролын тухай хууль, тэдгээрийн хүрээний эрх зүйн баримтбичгүүдээс шинжсэн.Судлагдахуунаас цуглуулсан баримтуудын давтамж, хоорондын холбооболон хоршоо үгс ашиглан тэдгээрийг задлан шинжилж нэгтгэн дүгнэсэн.Шинжилгээний дүнгийн тохирц, найдвартай байдлыг гурвалжийн аргаар,тухайлбал, гурван эх үүсвэрийг, гурван эрдэмтдийн санааг, гурван цагийнхэрэглээг харьцуулан жиших замаар тогтоосон.Судалгааны үр дүн Баримтыгбидмонголчуудынуугуулмэдлэгийнталаархэрдэмтдийнбүтээлээсуугуул мэдлэг оновчлон, түүний дотроос хүний хөгжлийг илэрхийлэгч “эрдэм”хэмээх язгуур ухагдахууныг сонгон авахаас эхэлсэн. Тэгээд эх сурвалжуудаассонгон авсан “эрдэм” ухагдахууныхаа илэрц болон утгыг шинжсэн. Түүнийхээдараа эрдэм ухагдахууны утгын айг түүнтэй холбоотой хоршоо үгсийг ашиглантогтоож, тэр боловсролыг чухам аль талаас нь тодорхойлдог болохыг тогтоосон.Эцэст нь түүгээр дамжуулан боловсрол, түүний чанарыг хэрхэн ухаарч болохыгилрүүлэн, түүнийхээ тохирцтой, найдвартай болохыг шалгасан.Монголын нууц товчоог (Чилхаажав,Х, ба бусад., 2007) шинжин үзэхэд,тэнд эрдэм ухагдахуунтай холбоотой “эрдэмт барула, эрдэмт эрс, эрдэмчадалгүй, эрдэм чадалтай, эрдэмтэн дүү нар, билэг эрдэмтэй, эрдэм чадлаар”


35МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34гэсэн 7 үгс байна. Харин боловсрол ухагдахуунтай холбоотой үг илэрсэнгүй.Эндээс, эрдэм бол хүний үндсэн шинж төдийгүй чадалтай, билэгтэй холбоотойухагдахуун байна.Жангарыг (Чилхаажав,Х, ба бусад., 2007) шинжихэд, тэнд эрдэмтэйхолбоотой “ерөн есэн эрдэм төгссөн, үзүүр болгондоо эрдэмтэй, бүрэн төгсэрдэм бүрдээд, эрдэмт биетэй эр хүн, эрдэмт Чээжийн хэлсэн, эрдэмт Чээжийнхэлсэн үгээр нь, эрдэмт чээж минь...” гэсэн 7 үгс байна. Харин боловсролтойхолбоотой үгс илрэхгүй байна. Эндээс эрдэм нь олон төрлийн төдийгүй хүнийхамгийн чухал шинж гэж хэлж болохоор байна.Гэсэрийг (Чилхаажав.Х. ба бусад, 2007) шинжихэд, тэнд эрдэмтэйхолбоотой “эрдэмтэн, эрдэмтэн, эрдэмтэн, эрдэмт сайн эр, эрдэмт эзэд, эрдэмтлам нар, эрдэнэт лам нар” гэсэн 7 үгс байна. Харин боловсролтой холбоотойүгс илэрсэнгүй. Эндээс эрдэмтэй хүн гэдгийг нэг талаас, судалгаа шинжилгээхийдэг, нөгөө талаас, эрдэнэт хүн гэж хэлж болохоор байна.Тодорхой толь хэмээх сургааль оршибойг (Дамдинсүрэн, Монгол уранзохиолын дээж:Зуун билиг оршив, 2002) шинжихэд, тэнд эрдэмтэй холбоотой“эрдэмт мэргэд, эрдэм билэг, сурсан эрдэм, сурсан эрдэм, эрдэм билиг,эрдэмтэй” гэсэн 6 үгс байна. Харин боловсролтой холбоотой үгс байхгүй байна.Оюунтүлхүүрийг (Дамдинсүрэн, Монголын уран зохиолын дээж: Зуун билигоршив, 2000)“ шинжихэд, тэнд эрдэмтэй холбоотой “тойн хүний хамаг эрдмийндотор нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм, хаан хүний гучин таван эрдэм доторхайрлах сэтгэл нэн эрдэм, хатан хүний арван таван эрдэм дотор сайхан аальнэн эрдэм, түшмэл хүний есөн эрдэм дотор төвшин сэтгэл нэн эрдэм, тойн хүнхамаг эрдмийг төгс суравч дотроо нигүүлсэх сэтгэлгүй бол , тоолшгүй эрдэмтэйболовч тун тусгүй, хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бөх, хорин хүн эвгүйболбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг...” гэсэн 7 өгүүлбэр байна. Эндээс, эрдэм ньолон талтай төдийгүй сэтгэл болон эвтэй холбоотой ухагдахуун гэж харагдажбайна.Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаалыг (Дамдинсүрэн, Монгол уран зохиолындээж:Зуун билиг оршив, 2002) шинжихэд, тэнд эрдэмтэй холбоотой “...эрдмээс гайхамшиг буяныг үйлдэж хотол лугаа хамт ерөнхийлмүй. Эрдэм сурчшударгаар зүтгэж олондоо тус үйлдмүй. Үүний тайлбар нь ер хүн буяны зүйлийнсайн үйлийг үйлдэхүйд өөрөө сайн болмуй. Өөрийн нэр алдрыг дэлгэрүүлэхүйхэмээн санаваас тэр нь талаар буй аж. Яахан буян хэмээж болмуй. Үнэнхүүсүсгээр чухамхүү зорилго нь олон амьтны тусын тул хэмээн ер магтаж сайшаахыгэс хэрэглэвээс өөрөө сайныг олох нь магад болой. Хүлцэх, уучлах хоёрыг зэрэгбагтаана” гэсэн 7 санаа байна. Эндээс эрдэм бол гайхамшигтай зүйл төдийгүйхүн бүрийн сурвал зохилтой зүйл, Эрдэмтэй хүн сайн үйлийг үйлдэж өөрөө сайнболдог гэсэн санаанууд илэрч байна.Эрдэнэт толь хэмээх шастир оршвойг (Дэмчигдорж, Эрдэнэт толь хэмээхшастир оршивой, 1995) шинжихэд, тэнд эрдэмтэй холбоотой “...Ёс хэмээгчдаруй тэнгэр газар хийгээд хамаг бодосыг үүсгэгч их огторгуйн өөрөө болсонёс мөн буюу. Бас номын агаар хэмээнэ. Эрдэм хэмээгч даруй өөрөө болсонёсныг журамлан дагах нь мөн болой. Бас эрдэм чанар хэмээнэ. Энэ нь цөм


36МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бодь сэтгэлийн орон болой. ...Энэ нь ёс эрдмийг адил эрхлэх нь буй. Бас номэрдэм хэмээнэ. Өтгөс би ерөнхий түүгээр шинжилвээс олонх нь ёсныг эрхлэн,эрдмийг эрхлэх нь маш цөөн. Ер ёс хэмээгч эрдмийн бие бөгөөтөл эрдэм ньёсны хэрэглэл мөн тул тийнхүү эрдэм хэдий их туйлд хүрвээс ёс мөнхүү төдий ихтуйлд хүрэх болно. Ёсыг эрхлэх нь эрдмийг эрхлэхүйн нэгэн зүйл болох байна.Түүний туйл бус. Тиймийн тул эрдмийг эрхэлвээс ёсныг эрхлэх нь түүний доторбайна” гэсэн санаанууд байна. Энд ёс болон эрдмийн талаарх монголчуудынязгуур ойлголтыг төдийгүй эрдэмд сурах арга замыг, мөн эрдэмд сурахгүй болёс алдагдахыг зааж өгсөн байна.Хорин наймт тайлбар толийг (Намжилмаа, 2014) шинжихэд, тэнд эрдэмтэйхолбоотой “Сэтгэл ину зүйг бүрдсэн, Явдал ану ёсон дор нийлэлцсэнийг эрдэмхэмээмүй. Бас ёсноор явж сэтгэлдээ олсныг эрдэм хэмээмүй. Их сурлагабичиг дур гэгээн эрдмээ тодотгохуй дур буй хэмээжихүй. Бас бичгийн тайлбартөршөөл, журам, ёслол, мэргэн, итгэмжийг чанарын эрдэм хэмээжихүй. Жичерийн аливаа үсэг бичиг мэдэх ба чадал мэдэл бүхий хүмүүний мэдэлтэйчадалтайг эрдэмтэй хэмээмүй нь өргөн хүндлэх үг болхуйгаас бус чухамхүүэрдэм хэмээх үгийн утга буй за. Тийнхүү эрдэм ину чадлыг дийлвээс эрдэмтэнболмуй. Чадал ану эрдмийг дийлвээс өчүүхэн хүмүүн болмуй хэмээх болой. Жичбурхны номын ёсон болбоос эш онолын эрдэм хэмээмой. Заалган суралцажсудалсан нь эшийн эрдэм бөгөөд түүнээ гүн нягтлан бясалгаж олсныг онолынэрдэм хэмээжүхүй” гэсэн санаа байна. Эндээс, эрдэм бол сэтгэлийн гэгээрэл,харьцааны зохицол, сурч эзэмшсэн зүйл, өршөөл, журам, ёслол, мэргэн, итгэмж,мэдэл, чадал, мэдэл чадал Тэр чанарын, эшийн, онолын гэсэн гурван талтай.Заалган суралцаж судалсан нь эшийн эрдэм. Эшийн эрдмийг гүн нягтланбясалгаж олсон нь онолын эрдэм гэсэн зүйлс ажиглагдаж байна.Энэ бүхнээс, монголчуудын уугуул мэдлэгийн хүрээний язгуур ухагдахуунболох эрдэм нь хүний хүний хамгийн гол шинж. Тэр хүний билэгтэй, чадалтай,чадал мэдэлтэй сэтгэлтэй, гэгээрэлтэй, оршихуйтай, эвтэй, мэдлэгтэй,журамтай, ухаантай төдийгүй аливааг таниж мэдэн хийж бүтээх аргатайхолбоотой ухагдахуун хийгээд зайлшгүй сурвал зохих зүйл гэж харагдаж байна.Судлаачид өнөөдөр эрдмийг “бие дааж суруулиар сурч боловсорсон,дадлага хичээлээр мэргэжин сурсан мэдлэгийн цогц” (Цэвэл, 2013), “боловсрол,цогц мэдлэг” (Одонтөр,Ш. Баттөгс,М., 2008)., “зарим юмны ид чадал” (https://mongoltoli.mn/dictionary/detail/117538 ), “ёс суртахууны шалгуур” (Золзаяа, 2016),“нийлэлцсэн байдал буюу сэтгэл” (21-тийн тайлбар толь) гэж тодорхойлж байна.Мөн эрдэм боловсрол, эрдэм соёл, эрдэм мэдлэг, эрдэм чадвар, эрдэм чадал,ид эрдэм, эрдэм билиг, эрдэм ухаан ...зэрэг хоршоо үгсээс, эрдмийн утгын айгболовсрол, соёл, мэдлэг, чадвар, чадал, ид, билиг, ухаан ...зэрэг ухагдахуунуудбүрдүүлж байна. Тэрхүү айгаас эрдэмтэй хамгийн ойр байгаа нь соёл, боловсрол,мэдлэг, чадвар байна.Соёлыг “нийгмийн хөгжлийн явцад хүн төрөлхтний бүтээсэн эд баялаг,оюуны ололтын цогц” (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008).Боловсролыг “боловсрох, боловсруулах үйлийн нэр” (Цэвэл, 2013), “мэргэжилмэдлэг эзэмшсэн нь” (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008)


37МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Монгол хэлний зарим толинд эрдэмтэй холбоотой зарим хоршоо үгсийгдараах байдлаар тодорхойлсон байна. Тухайлбал монгол хэлний их тайлбартолинд эрдэм боловсролыг буюу эрдэм мэдлэгийг “олж авсан мэдлэг мэргэжил,чадвар”. Эрдэм чадварыг “мэдлэг чадал”. Боловсролыг “хувь хүний эзэмшсэнтогтолцоот мэдлэг, чадвар; мэргэжил мэдлэг эзэмшсэн нь”, “зохих хэмжээниймэдлэг эзэмшсэн”, “аливаа үйлийн үр дүн, дагавар”. Мэдлэг боловсролыг“(сурч мэдсэн зүйлийн хэр хэмжээ”. Соёл боловсролыг “шинжлэх ухаан, урлаг,боловсрол хүмүүжлийн цогц”. Соёлыг “нийгмийн хөгжлийн явцад хүн төрөлхтнийбүтээсэн эд баялаг, оюун ухааны ололтын цогц”, “Боловсон байдал, хүмүүжил”.Соёл хүмүүжлийг “хүмүүжлийн цогц үйл ажиллагаа”. Хүмүүжлийг “хүүхдийн өсөнбойжиход үзүүлэх эрэмбэ дараатай нөлөө”, “Нийгмийн амьдралд хүний биеэавч явах дадлага, чадвар, төлөвшсөн зан чанар”. Боловсрол хүмүүжлийг “эрдэммэдлэг болон боловсон ёс зүй, нийгэмд биеэ авч явах чадвар” (https://mongoltoli.mn/dictionary/detail/117538 ). Монгол хоршоо үгийн толинд эрдэм боловсролыгсурч мэдсэн мэдлэг чадвар”. Эрдэм соёлыг “боловсрол, хүмүүжил”, Эрдэммэдлэгийг “мэргэшин дадсан мэдлэгийн цогц. Соёл боловсролыг “эзэмшсэнмэдлэг чадвар, төлөвшсөн хүмүүжлийн цогц”. Эрдэм билгийг “оюун ухаанычадвар”. Боловсрол мэдлэгийг “олж эзэмшсэн, өөрийн болгосон чадвар дадал”гэж тус тус тодорхойлжээ (Монгол хэлний хоршоо үгийн толь, 2019).Эдгээрт тодорхойлогдсон эрдэм соёл, эрдэм боловсрол, соёл боловсролгэсэн хоршоо үгсээс эрдэм, соёл, боловсрол нь “эрдэм – соёл – боловсрол” гэсэн“амь –ахуй – ухамсар” буюу “арга билиг – арга –билиг” лугаа гурамсан холбоотойбайна. Уг гурамсан холбооны амь буюу арга билиг нь “эрдэм”. Ахуй буюу арга нь“соёл”. Ухамсар буюу хүнтэй холбоотой тал болох билиг нь “боловсрол” байна.Мөн эрдэм мэдлэг, эрдэм чадвар, мэдлэг чадвар зэргээс эрдэм, мэдлэг,чадвар нь “эрдэм – мэдлэг – чадвар” гэсэн “амь –ахуй – ухамсар” буюу “аргабилиг – арга –билиг” лугаа гурамсан холбоотой байна. Уг гурамсан холбооныамь буюу арга билиг нь “эрдэм”. Ахуй буюу арга нь “мэдлэг”. Ухамсар буюухүнтэй холбоотой тал болох билиг нь “чадвар” байна.Мөн эрдэм боловсрол, эрдэм мэдлэг, боловсрол мэдлэг зэргээс эрдэм,боловсрол, мэдлэг нь “эрдэм – боловсрол – мэдлэг” гэсэн “амь –ахуй – ухамсар”буюу “арга билиг – арга –билиг” лугаа гурамсан холбоотой байна. Уг гурамсанхолбооны амь буюу арга билиг нь “эрдэм”. Ахуй буюу арга нь “боловсрол”.Ухамсар буюу хүнтэй холбоотой тал болох билиг нь “мэдлэг” байна.Мөн эрдэм мэдлэг, эрдэм боловсрол, мэдлэг боловсрол зэргээс эрдэм,мэдлэг, боловсрол нь “эрдэм – мэдлэг - боловсрол” гэсэн “амь –ахуй – ухамсар”буюу “арга билиг – арга –билиг” лугаа гурамсан холбоотой байна. Уг гурамсанхолбооны амь буюу арга билиг нь “эрдэм”. Ахуй буюу арга нь “мэдлэг”. Ухамсарбуюу хүнтэй холбоотой тал болох билиг нь “боловсрол” байна.Энэ бүхнээс, эрдэм бол түүний айн бүх холбогдох гурвалын амь буюу аргабилиг тал байна. Иймд түүнийг монголчуудын хоёрын дундаас гуравт дэвшдэгязгуур гүн ухааны амь лугаа хамгийн чухал ухагдахуун гэж ойлгож болно.“Эдийн чанар эвэндээ,эрдмийн чанар аргандаа”. “Эрдмийн дээд эв, эрхмийндээд эх”. “Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сурлаар олдог” зэрэг монгол ардын


38МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зүйр цэцэн үгсээс эрдмийг “арга – эв – хичээл” гэсэн “ахуй – амь – ухамсар”лугаа гурвал бүтэц бүхий гэж хэлж болно.Эрдмийн гурвалын ахуй тал болох “арга” бол тухайн хүний ямар нэг юмыгшинжин ухаарах замаар хийж бүтээх үйл. Амь тал болох “эв” бол тухайн хүнийхарьцааны зохицол. Ухамсар тал болох “хичээл” бол тухайн хүний идэвхоролдлого. Эдгээрээс, эрдэм гэдэг нь ахуй буюу арга ухааны үүднээс, тухайнхүний ямар нэг юмыг шинжин ухаарах замаар хийж бүтээх үйл. Амь буюу аргабилиг ухааны үүднээс, тухайн хүний харьцааны зохицол. Хүнтэй холбоотойбуюу билиг ухааны үүднээс, тухайн хүний идэвх оролдлого гэж тус тус харагдажбайна.“Ямар нэг юмыг шинжин ухаарах замаар хийж бүтээх үйл” гэдгээс, эрдэмбол тухайн хүний нэг талаас, үйлийн явцдаа суралцахуй, нөгөө талаас, аливзүйлийн өөрөө болсон ёсыг тасралтгүй журамлан дагахуй юм. Үүнээс, судлаачЧ.Дэмчигдоржийн эрдмийн “..даруй өөрөө болсон ёсныг журамлан дагах ньмөн болой. Бас эрдэм чанар хэмээнэ..” тодорхойлолт тэр түүнийг гурвалбүтцийн нь ахуй талаас авч үзсэн хэрэг гэж хэлж болохоор байна. Тохиолдсонхэрэг явдлын цаг учрыг үл алдан “ажиглахуй – (эргэцүүлэхүй - төлөвлөхүй) –үйлдэхүй” гэсэн нэгэн орчлын дагуу хийж бүтээхүй бол тухайн хүний үйлийнявцдаа суралцахуй буюу алив зүйлийн өөрөө болсон ёсыг тасралтгүй журамландагахуй юм. Үйлийн явцдаа суралцахуй буюу алив зүйлийн өөрөө болсон ёсыгтасралтгүй журамлан дагахуй нь тухайн хүний орчинтойгоо зохицолдохуйннэр. Орчинтойгоо зохицолдохуйнхаа ачаар тухайн хүний харьцаанд зохицол бийболдог. Аливаа зүйлийн, тухайлбал, хүний харьцааны зохицолдохуйд, түүний үрдүнд (цаашид зохицолд гэнэ) байдаг. Үүнийг бидний өвөг дээдэс “хүний сайныгханилан байж мэддэг, морины сайныг унан байж мэддэг” гэж томьёолсон байдаг.Иймийн учир монголчууд тухайн хүний боловсролын чанарыг үйлийн явцдаасуралцахуйд, алив зүйлийн өөрөө болсон ёсыг тасралтгүй журамлан дагахуйд,эрдэм чанарт байдаг гэж үздэг уугуул мэдлэгтэй байсан.“Харьцааны зохицол” гэдгээс, эрдэм бол тухайн хүний болон түүнийорон, цаг, тоо, чанар тал тус бүрийн (Jadamba,B.Tsogzolmaa,G., 2012) чанарыншалгуур юм. Хүн бүр өөрийн гэсэн орны, цагийн, тооны, чанарын харьцаандоршдог. Орны, цагийн, тооны, чанарын харьцаа тус бүрийн зохицол бол тухайнхүний харгалзах талуудын чанар. Харин тэрхүү дөрвөн тал хоорондын болтухайн хүний чанар. Эдгээрээс, эрдэм нь тухайн хүний болон түүний орон, цаг,тоо, чанар тал тус бүрийн чанарын шалгуур гэж харагдаж байна. Тухайн хүнийчанарын шалгуур болох эрдмийн буюу харьцааны зохицолын үзүүлэлт болтүүний төгс байдал (excellence) (Дээд боловсролын чанарын баталгаажуулалтынтогтолцоо, 2020). “Идэвх оролдлого” гэдгээс, эрдэм бол тухайн хүний хичээх үйл, зүтгэл,оролцоо юм. Хүн хичээж , зүтгэж, оролцож байж л юмс, үзэгдлийг танин мэддэг,түүний бусадтай харилцах харьцааны зохицол сайжирдаг. Үүнийг монголчууд“эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн томьёолсон байдаг. Эднийг нэгтгэвэл, эрдэм, түүний чанар нь боловсрол, түүний чанарынталаарх монголчуудын уугуул гүн ухааны хүрээний язгуур ухагдахуун. Эрдэм


39МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“арга – эв – идэвх оролдлого” гэсэн “ахуй – амь – ухамсар” лугаа гурвал бүтэцтэй.Үүний ахуй тал болох арга нь хүн ба орчны харьцааны зохицол бий болгогч нэгэн.Амь тал болох эв нь хүн ба орчны харьцааны зохицол болох хүний хөгжлийнчанарын шалгуур байна.Гурамсан буюу хоёрын дундаас гуравт дэвшдэг сэтгэлгээг зөвхөнмонголчууд биш дэлхий нийт хэрэглэн аливааг ухаардаг болохыг Өрнөдийнэрдэмтдийн ихээхэн дэлгэрсэн боловвсролыг соёл буюу соёл дамжуулах үйлявц гэсэн үзэл дараах байдлаар нотолж байна. Соёл боловсрол, соёл хүмүүжил,боловсрол хүмүүжил зэрэг хоршоо үгсээс тэд “соёл – боловсрол – хүмүүжил”гэсэн гурамсан холбоотой. Түүний арга билиг буюу амь нь “соёл”. Арга буюуахуй нь “боловсрол”. Билиг буюу ухамсар нь “хүмүүжил”. Эдгээрээс, тэр хүрээндболовсролыг амь буюу арга билиг талаас нь “соёл” гэж үзэж болно. Гэхдээ тэрсоёлын цаана өөр талууд байгааг Ж. Брунер “Education must, be not only a transmission of culture but also a provider of alternative views of the world and a strengthener of the will to explore them” гэж тодорхойлсон байна.Язгуур ухагдахуун болох эрдэм хэдийгээр монгол хэлний тайлбар толь,зохиолчдын болон эрдэмтдийн бүтээлд олонтаа илэрч байгаа боловч эрх зүйнбаримт бичгүүдэд төдийлэн сайн тусгагдахгүй байгаа байдал ажиглагдаж байна.Тухайлбал, Монгол Улсын Анхдугаар Үндсэн Хуульд эрдэмд ихээхэн ачхолбогдол өгч тусгагдаж байснаа 1940 оны Үндсэн Хуульд “соёл боловсрол”,“эрдэм чадвар” гэсэн хоршоо хэлбэрээр тусгагдаад 1960, 1992, 2002 оны ҮндсэнХуульд тусгагдахаа больсон байна. Үүнийг “…жинхэнэ олон ардын аливаа эрдэмсоёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэтөлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино” (Монгол Улсын Үндсэнхууль, 1924), “...соёл, боловсрол.. соёл боловсролыг ...Бүгд Найрамдах МонголАрд Улсын ард иргэд нь сурах эрхтэй болно. Энэхүү эрх нь үнэ төлбөргүйгээрсурах олон сургууль, техникумуудыг өргөтгөн хөгжүүлэх хийгээд сургуулиудадөөр өөрийн үндэсний хэл дээр сургах явдлаар хангагдана...гэгээрүүлэх яам...эрдэм чадвар” (Монгол Улсын Үндсэн Хууль, 1940), “...БНМАУ-ын иргэд сурчболовсрох эрхтэй. Үүнд: үнэ төлбөргүй сургаж, ерөнхий боловсролын сургууль,тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийг олшруулж, мэргэшилдээшлүүлэх явдлыг хөгжүүлэн, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээдсургуулийн оюутнуудад улсаас цалин олгож энэхүү эрхийг хангана..... Өсвөрийнзалуу үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион байгуулалттай, хамт олонч,нийгмийн эрх ашгийг хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг коммунистёсоор үзэгч коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим,социалист эх орондоо хязгааргүй үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс, үндсээрялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх..” (Монгол УлсынҮндсэн Хууль, 1960), “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхийболовсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийнсургууль байгуулан ажиллуулж болно;” (Монгол Улсын Үндсэн Хууль, 1992) (https://legalinfo.mn/api/front/index.html ) баримт нотолж байна.Боловсролын тухай хуулиудад эрдэм өөрийнхөө гурвал бүтцийн амь болонхүнтэй холбоотой талаасаа бус зөвхөн ахуй талын “арга” гэдгийг далдуур


40МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34агуулсан байдлаар хэрэглэгдсэн байна. Үүнийг “...эрдэм шинжилгээний ажил,эрдмийн зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм дэлгэрүүлэхнийгэмлэг” (БНМАУ-ын ардын боловсролын хууль, 1982). “Боловсролын эрдэмшинжилгээ, арга зүйн байгууллага, сургалт –эрдэм шинжилгээ –үйлдвэрлэлийнбайгууллага, сургалт –эрдэм шинжилгээний түвшин” (БНМАУ-ын Боловсролынхууль, 1991) “”Төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;эрдэм шинжилгээ – сургалт –үйлдвэрлэлийн, эрдэм шинжилгээ – сургалтын,сургалт –эрдэм шинжилгээний, боловсролын эрдэм шинжилгээ арга зүйнбайгууллага” (Боловсроллын тухай хууль, 2002) зэрэг баримт нотолж байна.Эл байдлаас, өнөөдөр бид өөрсдийн уугуул мэдлэг, түүний хүрээний язгуургүн ухаан хийгээд ухагдахуунуудаа умартаж байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэлтөрж байна. Уугуул мэдлэгээ умартвал ямар байдал орохыг Дандаа Дэмчигдорж1924 онд туурвисан бүтээлдээ “Хэрвээ бидний суртахуун улс ....хуучин хэвийгбаримтлан сахиж....халах ба шинэтгэж засахыг мэдэхгүй болбоос мөхөж сөнөхнь нүдний өмнө болсон тул өтгөс би үүнд тэсгэл үгүй айж өөрийн мунхагаа огтүл бодон шашин төр хоёрыг хамтаар тэтгэн хамаг бүгдийг ангижруулан сайндхүргүүлсүгэй хэмээн санаж хичээнгүйлэн Бурхны номноо ертөнцийн ёсондхолбогдсон эл зарлигуудыг эши татаж, тус тус дэлгэрүүлж, ангид ангид сургаалболгон зохиогоод, бас тогтсон дүрэмтэй бүгд хэдэн түмэн үсэг болгон бичээд...сургаалыг байгуулсан санааг илтгэв. Үнэхээр шашин төрийг хамтдаа тэтгэхчухал сургаал тул аливаа лам хар, эрэгтэй, эмэгтэй, бүгдээр уншваас зохино...Өтгөс би ерөнхий түүгээр шинжилвээс олонх нь ёсныг эрхлэн, эрдмийг эрхлэхнь маш цөөхөн... “ (Дэмчигдорж, Эрдэнэт толь хэмээх шастир оршивой, 1995) .Хятадын гүн ухаантанЛань, ФенЮ “...дуурайх нь нэг тохиолдолд тухайн хувь хүн,бүлэг хүмүүс, улс гүрний өөдлөн дэгжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ачтусаа өгч, нөгөө тохиолдолд бууран доройтохын үүдэл, гурав дахид нь өөрийгөөбүрмөсөн хөнөөхийн шалтгаан болдог” (Лань, 2004) гэж тус тус тодорхойлсонбайна.Монголчуудын язгуур гүн ухаан болох гурамсан буюу хоёрын дундаасгуравт дэвшдэг сэтгэлгээг өнөөдөр дэлхийн олон эрдэмтэд өргөнөөр ашигланөөр өөрсдийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж байна. Үүнийг Өрнөдийнхнийболовсролыг соёл хэмээн тодорхойлсон үзэл олон жилийн турш түгэн олныхүртээл болж байснаа агуулгын хувьд гүнзгийрснийг дараах баримтаас харжболно. Соёл боловсрол, соёл хүмүүжил, боловсрол хүмүүжил зэрэг хоршооүгсээс тэд “соёл – боловсрол – хүмүүжил” гэсэн гурамсан холбоотой. Түүнийарга билиг буюу амь нь “соёл”. Арга буюу ахуй нь “боловсрол”. Билиг буюуухамсар нь “хүмүүжил”. Эдгээрээс, тэр хүрээнд боловсролыг амь буюу аргабилиг талаас нь “соёл” гэж үзэж болно. Тэр нь соёлын цаана өөр талууд байгааггэдгийг өгүүлсэн Ж. Брунерийн санаатай нийлж байна.Судалгааны хэлэлцүүлэг Арга ба билиг болох соёл ба боловсролын, мэдлэг ба чадварын, боловсролба мэдлэгийн дундаас гуравт дэвшдэг сэтгэлгээ бол монголчуудын боловсролынязгуур гүн ухаан. Соёл ба боловсролын, мэдлэг ба чадварын, боловсрол ба


41МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34мэдлэгийн дундаас дэвших гурав бол тэдгээрийн зохицлын төгс байдлыгилэрхийлэгч “эрдэм”. Эрдэм нь боловсролын хүрээний монголчуудын “амь”буюу “арга билиг” болох язгуур ухагдахуун. Үүнээс, монгол язгуур гүн ухааныүүднээс боловсрол нь соёл ч биш, мэдлэг ч биш, чадвар ч биш, хүмүүжил ч бишэрдэм байна. Энэ бол боловсролын талаарх монголчуудын уугуул мэдлэг.Аргад, тодруулбал, үйлийн явцдаа суралцахуйд буюу алив зүйлийн өөрөөболсон ёсыг тасралтгүй журамлан дагахуйд эрдмийн чанар оршдог гэдэг болболовсролын чанарын талаарх монголчуудын уугуул мэдлэг. Тохиолдсонхэрэг явдлын өөрөө болсон ёсыг “ажиглахуй – (эргэцүүлэхүй - төлөвлөхүй) –үйлдэхүй” гэсэн нэгэн орчлын дагуу тасралтгүй журамлан дагахуй бол тухайнэрдмийн чанар оршдог “арга” болох үйлийн явцдаа суралцахуй.Үйлийн явцдаа суралцахуйн ачаар тухайн хүн ба орчны хооронд харьцаанызохицол бий болдог. Тэрхүү харьцааны зохицол нь тухайн хүний орон, цаг, тоо,чанар тал тус бүрийн болон тэдгээр дөрвөн тал хоорондын чанарын шалгуурюм.Бидний судалгааны үр дүн гүн ухааны үндэслэлтэй тохирцтой, найдвартайболох нь дараах өөр өөр эх үүсвэрээс илэрсэн, янз бүрийн судлаачдындэвшүүлсэн хийгээд монгол ертөнцийн гурав болон зүйр цэцэн үгсээс харагдажбайна.. Үүнд: Монгол түмний хоёрын дундаас дэвшдэг гурвалын сэтгэлгээмонголын уламжлалт язгуур гүн ухаан байсан бололтой (Өлзий, ЭртнийМонголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй, 2011). “Эрхэм баян эрдэм мэдлэг”,“эд хураахаар эрдэм хураа”, “эрдмээр биеэ чим”, “эрдэмтэй бол зөвтэй, зөвтэйбол эрдэмтэй”, “эрдэм ажил хоёр эгч дүү хоёр” гэх мэт олон арван монгол ардынертөнцийн гуравт болон зүйр цэцэн үгс байдаг. Эрдэм сурахыг “Үхэргүй хүннамрын цагт гутамшиг, Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг Эрдэмгүй хүн номынгазар гутамшиг” (Сүхээ, 1988) гэж чухалчилдаг. Дээд боловсролын чанар нь өөрөөрийнхөө түвшинд нийтлэг “арга – арга билиг – билиг” гэсэн гурвал бүтэц бүхийтөдийгүй “арга билиг” буюу “үйл үр” гэсэн нийтлэг нэгэнтэй байна (Жадамба, Б.& Цогзолмаа Г., 2021) зэрэг болно.Тогтвортой хөгжлийн боловсролын 4 дүгээр зорилгын хамгийн чухалхэсэг нь боловсролын чанарыг сайжруулах явдал. Өнөөдөр дэлхий нийтээрээтүүнд онцгойлон анхаарч ажиллаж байгаа хэдий ч төдийлэн сайн үр дүн бийболгож чадахгүй байна. Үүнйи үндсэн шалтгааны нэг нь боловсрол, түүнийчанарыг сонирхолын бүлгүүд өөр өөрийнхөөрөө ихэвчлэн арга ухааны үүднээстодорхойлон ярьж бичин олон талт утгатай болгож байгаа байдал юм. Тэрбайдлыг энэхүү судалгаагаар дэвшүүлж байгаа боловсрол, түүний чанарынталаарх монголчуудын язгуур ухагдахууныг хэрэглэсэн тохиолдолд даван туулжчадна гэж бид үзэж байна. Учир нь монголчууд байгалиа дээдлэн шүтэж, түүндтүшиглэн мал аж ахуй эрхлэж нүүдэллэн амьдрах явцдаа л өөрсдийнхөө уугуулмэдлэгийг бүтээсэнд оршино. Байгалиа дээдлэн шүтэж, түүнд түшиглэн оршинамьдрахуй бол өнөөгийн тогтвортой хөгжлийн хөтөч үзлийн үндэс юм.Хүний боловсрол, түүний чанарын нийтлэг болох монголчуудын язгуурухагдахууныг тодруулан тодорхойлсон нь бидний судалгааны ажлын давуутал юм. Харин тухайн хүний боловсролын чанарын шалгуур болох орны,


42МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34цагийн, тооны,чанарын харьцааны зохицлыг илэрхийлэгч язгуур ухагдахууныгоновчлоогүй. Яг хэдий үед монголчуудын боловсрол, түүний чанарын талаархямар хоршоо үгээр дамжин бүдгэрсэн, одоо ямар үгээр төлөөлүүлэн ярьж бичижбайгаад анхаарал хандуулаагүй зэрэг бол бидний судалгааны хязгаарлагдмалтал болно.Ерөнхий дүгнэлт Нэн эртний монголчуудын гүн ухаан, түүний хүрээний сэтгэлгээ, онол,хууль, ухагдахууны талаарх эх сурвалжуудыг шинжлэн судалж уугуул мэдлэгийгоновчилсныхоо үндсэн дээр бид судалсан зүйлийнхээ талаар дараах дүгнэлтийгхийж байна:• Эрдэм, түүний чанар нь боловсрол, түүний чанарын шалгуурын талаархмонголчуудын язгуур ухагдахуун байна.• Хүн ба орчин хооронд харьцааны зохицол бий болгодог тухайн хүнийарга болох үйлийн явцдаа суралцахуйд буюу алив зүйлийн өөрөө болсонёсыг журамлан дагахуйд эрдмийн чанар оршдог гэдэг нь боловсролынчанарын талаарх язгуур үзэл байна.• Тухайн хүний үйлийн явцдаа суралцахуй буюу юмс, үзэгдлийнөөрөө болсон ёсыг тасралтгүй журамлан дагахуй нь “ажиглахуй –(эргэцүүлэхүй – үйлээ баримжаалахуй) – үйлдэхүй” гэсэн нэгэн орчилбүхий ажиллагаатай байна.• 1924 оны үндсэн хуулиас хойшх үндсэн болон боловсролын тухайхуулиудад монголчуудын боловсрол, түүний чанарын талаарх язгуурухагдахуун, боловсролын талаарх язгуур үзэл хувирч өөрчлөгдөхийнзэрэгцээ мартагдаж байгаа байдал ажиглагдаж байна.• Дэлхий нийтээрээ боловсролын чанарт анхаарах болсон энэ цаг үедбид монголынхоо боловсрол, түүний чанарын шалгуурын талаарх язгуурухагдахуун, боловсролын чанарын талаар язгуур үзлээ сэргээн хэрэглэхшаардлагатай байна.AbstractThe nomadic Mongolians is a group of people who have created a great historyand culture by studying themselves, but not the others. This is the root feature thatdistinguishes our traditional culture from other nations. From that point of view, howthey understood education and its quality? The significance of this work is to presentthe findings of its analysis and answer the question. The object our study are oldmongolian materials, Mongolian dictionaries, world three metaphors, and proverbs.The subject was the traditional mongolian understanding of the education and itsquality. The research methodology was developed using documentation analysis,logical cognition, and cognitive linguistics. The findings from the analysis are: firstly,the term education has been used intensively since the late 1930s, secondly, theMongolians do not separate education from human and always consider it in relationship with wisdom, which is the vitality of consciousness, and thirdly, the term “education quality” has been spreading rapidly in recent years, attracting public attention.


43МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34From this, the Mongolians have the definition of education since ancient times that isas a “wisdom”. Wisdom is the vitality of the trinity structure, and its quality has beenanalyzed as wisdom quality. A person's manner, harmony, and active effort are thedeterminants of his/her wisdom’s quality from arga, arga bilig, bilig side. There areMongolian core concept about education and it’s quality. Another feature of this workis that the validity and reliability of the results of the study was determined by thetriangular method.Keywords: wisdom, relationship, manner, harmony, active effort.Ном зүй1. 21-тийн тайлбар толь. (n.d.).2. Cheng, Y. & Tam, W. (1997). Multi - models of quality in education. Quality Assurance in education, 22-31.3. Declaration, I. (2016). Incheon Declaration Framework for Action for the implementation of Sustainable Development Goal 4.4. Jadamba,B.Tsogzolmaa,G. (2012). Commonality in higher education quality models. Quality assurance in higher education (pp. 18-47). Ulaanbaatar: EDUPRESS.5. Б.Жадамба, Б. (2009). Монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт “МөнхТэнгэр “ үзэл. Монгол судлалын чуулган, 4(39), 271-285.6. Баттогтох, Д. (2006). Уламжлалт сурган хүмүүжлийн лекцүүд. Улаанбаатар.7. Бира, Ш. (2006). Их Монгол Улсын түүх, үзэл суртлын зарим асуудлууд,.Улаанбаатар.8. (1982). БНМАУ-ын ардын боловсролын хууль. Улаанбаатар.9. (1991). БНМАУ-ын Боловсролын хууль.10. (2002). Боловсролын тухай хууль. Улаанбаатар.11. Гумилёв Л, Н. (2001). Этногенез и биосфера Земли. Москва: СПб.: Кристалл.12. Дамдинсүрэн, Ц. (1984). \"Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйгээс\" аманзохиол судлал (Vol. 14). Улаанбаатар.13. Дамдинсүрэн, Ц. (2000). Монголын уран зохиолын дээж: Зуун билиг оршив(Vol. I). Улаанбаатар: Бемби сан.14. Дамдинсүрэн, Ц. (2002). Монгол уран зохиолын дээж:Зуун билиг оршив.Улаанбаатар.15. Дамдинсүрэн, Ц. (2002). Монголын уран зохиолын дээж: Зуун билиг оршив(Vol. III). Улаанбаатар.16. Дэмчигдорж, Ч. (1995). Эрдэнэт толь хэмээх шастир оршивой. Улаанбаатар.17. Дэмчигдорж, Ч. (1995). Эрдэнэт толь хэмээх шастир оршивой. Улаанбаатар.18. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо (Vol. 2). (2020).Улаанбаатар: Линограф.19. Жадамба, Б. & Цогзолмаа Г. (2021). Дээд боловсролын чанарын нийтлэгнэгэн чанар. \"Дээд боловсролын чанарын баталгаажуулалт\" сэдэвт олон улсынхурлын эмхэтгэл, 33-47.


44МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3420. Жадамба, Б. (2013). Нэг ертөнцийн хандлага. Лавай(9), 7 -17.21. Жадамба, Б. (2017). Амь амьдрахуй ухаан (Vol. 20 дугаар тал). Улаанбаатар.22. Жацанноров, Н. (2013). Морин хуурь. Улаанбаатра.23. Золзаяа, М. (2016). XIII - XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийнонцлог. Улаанбаатар.24. Итгэл, М. (2018). Монголын боловсролын чанарын асуудалд. Боловсролын)хүрээлэнгийн эрдэм шинжилгээний) бичиг(23).25. Лань, Ф. Ю. (2004). Хятадын философийн товч түүх. Улаанбаатар.26. Монгол Улсын Үндсэн хууль. (1924). Улаанбаатар.27. Монгол Улсын Үндсэн Хууль. (1940).28. Монгол Улсын Үндсэн Хууль. (1960).29. Монгол Улсын Үндсэн Хууль. (1992).30. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. (2008). Улаанбаатар.31. Монгол хэлний хоршоо үгийн толь. (2019). Улаанбаатар: Бэмби сан.32. Нагаанбуу, Н. (1999). Монгол гурвал онол. Улаанбаатар.33. Нагаанбуу, Н. (2005). Монгол гурвал онол. Улаанбаатар: 17-18.34. Нагаанбуу, Н. (2009). Монголчуудын Анх, Энх, Мөнхийн амин зурхай.Улаанбаатар.35. Намжилмаа, Б. (2014). Хорин наймт тайлбар толь. Хөх хот: БНХАУ,Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо.36. Одонтөр,Ш. Баттөгс,М. (2008). Монголчуудын гучтын тайлбар толь.Улаанбаатар.37. Өлзий, Т. (2011). Эртний Монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй.Улаанбаатар.38. Өлзий, Т. (2011). Эртний Монголчуудын соёл сэтгэхүй. Улаанбаатар: 252-253.39. Өнөрбаян,Ц. ба бусад. (2019). Монгол хэлний хоршоо үгийн толь.Улаанбаатар: Бэмби сан.40. Санпилдэндэв, Х. (1995). Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн туршлага.Улаанбаатар.41. Сүхээ, Ш. (1988). Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал,дэвшлийн зарим асуудал. Улаанбаатар.42. Сүхээ, Ш. (1988). Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал,дэвшлийн зарим асуудал. Улаанбаатар.43. Хорлоо, П. (2002). Монгол ардын аман зохиол дахь ардын гүн ухаан.Улаанбаатар.44. Цэвэл, Я. (2013). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар.45. Чилхаажав,Х, ба бусад. (2007). Монголын уран зохиолын товчоон (Vol. II).Улаанбаатар: Соёмбо пресс.46. Чилхаажав.Х. ба бусад. (2007). Монголын уран зохиолын товчоон (Vol. I).Улаанбаатар: Соёмбо пресс.47. Эрдэнэ-Очир, Г. (1993). Монгол Ардын сурган хүмүүжүүлэх уламжлал,түүний хөгжил. Улаанбаатар.


45МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ЦАХИМ ХАРИЛЦААНД СУУРИЛСАН ДИСКУРС, ТҮҮНИЙГ ЗАДЛАН ШИНЖЛЭХ АРГЫН ТУХАЙДХалтарын Нармандах1Бадмацыренова Надежда Бадмажаповна2Лиджиева Людмила Алексеевна3 Хураангуй: Хэл нийгэмтэйгээ зэрэгцэн үргэлжид хөгжиж ирсэн билээ. Интернэтийнхэрэглээ, түүний нэр хүнд өсөхийн хэрээр хүмүүс түүнийг ажил дээрээ болонөдөр тутмын амьдралдаа улам өргөн дэлгэр ашиглах байдал нэмэгдэхболсноор цахимд суурилсан харилцааг талбар бүрийн судлаачид анхаарансудалж эхэлжээ. Өмнө нь хүмүүс интернэт шиг чөлөөтэй бичиж, уншдаг зүйлтэйбайгаагүй. Гутенберг хүн бүрийг уншигч болох боломжийг олгосон бол вэб хүнбүхэнд зохиолч болох боломжийг олгосон ба энэ үйл нь бичих шинэ арга замыгбий болгожээ хэмээн McCulloch (2018,1-4) онцолсон байдаг. Энэхүү хөгжин буйхэлний онцлогийг илрүүлж, тодруулахын тулд судлаачид “Интернэтийн хэллэг”,“Интернэтийн хэл”, \"Цахимд суурилсан дискурс\", “Технологид суурилсандискурс, “Цахимд суурилсан харилцаа”, “Цахим дискурс” гэх мэт хэд хэдэннэр томъёог гаргаж ирсэн байна. Бидний энэхүү онолын судалгаанд цахимдсуурилсан дискурсийг ерөнхий нэр томъёо болгон ашиглах боловч дээр дурдсандискурсийн нэрсийг ерөнхийд нь сольж болох нэр томъёо гэж үзэж байна. Хэл ньнийгмийн өөрчлөлт, хандлагад хариу үйлдэл үзүүлдэг, түүний хэлбэр, хэрэглээнь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, харилцааны хэрэглүүрийн дагуу өөрчлөгдөжбайдаг хэмээн David Crystal онцолсон байдаг (2001, 70). Тиймээс бид цахимдсуурилсан дискурс, түүний задлан шинжилгээний аргыг сонирхон судлахаарзорьсон болно. Энэ талаарх судалгаа нь манай оронд одоогоор харьцангуйшинэлэг судалгаа болох бөгөөд цахимд суурилсан харилцаа, тэр дундааМонгол улсад сүүлийн үед өргөн нэвтэрч байгаа цахимд суурилсан дискурсийнталаарх онцлог шинж чанаруудын нэгээхэн хэсгээс судалсан нь энэ чиглэлийнсудалгааны хөгжилд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулна хэмээн найдна.Түлхүүр үг: Цахим орчны судалгаа, интернэтийн хөгжил, нийгмийнсүлжээний сайт, цахим хэрэглэгч, судалгааны загвар“Интернэт нь хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт бүтээлүүдийн нэгбөгөөд чадамжийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүү хүчтэй, учир ньтэдний бэлтгэсэн мэдээллээр хязгаарлагдахгүйгээр өөрийгөө хөгжүүлэх мэдлэг,мэдээллийг олж авахад интернэт том хөшүүрэг нь болдог” хэмээн Английнэрдэмтэн Кристалын бичсэн “Language and the Internet” (David Crystal. 2001:7)1 МУБИС-ийн НХУС-ийн Англи хэлний тэнхимийн багш 2 ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн Дорно Дахины Сургуулийн Төв Азийн хэл бичгийнтэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор 3 ОХУ-ын Халимагийн Улсын их сургуулийн Халимаг хэл шинжлэл, Дорно дахины судлалынсургуулийн Халимаг хэл, Монгол-Алтай судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор


46МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бүтээлээс авсан эшлэлээр энэхүү өгүүллээ эхлэх нь зүйд нийцнэ.Чат, цахим хурал, имэйл, шуурхай зурвас болон бусад цахим харилцаагаархарилцаж буй хүмүүсийн тоо өдгөө өсөн нэмэгдэж байгаа тул гадаадын хэл,нийгэм судлаач, сурган хүмүүжүүлэгчид цахимд суурилсан харилцааны мөнчанарыг ойлгохын тулд тэдгээрийн зан төлөвийн байдлыг судлан, ашиглажбуй дискурсийн чиг хандлага, үг сонголт, утга, найруулгыг хэрхэн оновчтой,тохиромжтой болгох чиглэлд анхааран судлах оролдлого хийж ирсэн байна.Хүмүүс нийгмийн ач холбогдолтой үйл ажиллагаанд цахимаар оролцож, цахимдорчинд аман яриаг бичгийн хэлбэрт оруулах, харилцааг илүү нээлттэй, түгээмэл,хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх болсон нь судлаачдадмакро түвшний үзэгдлийг тодруулахын тулд эмперик, микро түвшний аргуудыгашиглаж дэлгэрүүлэх боломжийг олгож байна.Цахим харилцааны дийлэнх нь дискурсийн хэв маягаар явагддаг байна.Өөрөөр хэлбэл, хүмүүс ихэвчлэн гар утас, компьютер дээр текст хэлбэрээрбичиж, аман хэлээр харилцдаг гэсэн үг юм. Хүмүүс хоорондын харилцаа (Baker,1998) бий болгохоос эхлээд бүлгийн тогтолцоог бүрдүүлэх хүртэл (Kolko & Reid,1998) харилцааны хэл нь дискурс болон түүний арга хэлбэрээс бүрдэх төдийгүйхүний бие махбодийн болоод төрөл бүрийн үйлдлүүд чухамхүү интернет дээр(Kolko, 1995) жинхэнэ утгаараа хийгдэж, хэрэглэгддэг байна.Монголын интернэт хэл шинжлэлийн судалгааг судлаач эрдэмтэн Г.Гэрэлмаа(2012), Б.Энхмаа (2015), Д.Боролзой (2019) нар нарийвчлан судалж, энэ талынсудалгааг шинэ тутамд гарган таниулсан гэж болохоор байна. Харин биднийэнэхүү онолын түвшний судалгаа манай орны цахимд суурилсан дискурс,түүний анализийн судалгааны суурь болно хэмээн найдаж судлахаар зорьсонболно.Цахимд суурилсан дискурс, түүнийг задлан шинжлэх тухай авч үзэхийнөмнө дискурсийн талаарх ерөнхий ойлголт, дискурсийн гарал үүсэл, түүнийгхэрхэн яаж тодорхойлдог тухай ойлголтуудаас эхлэн дурдах хэрэгтэй.Дискурс хэмээх үг гарал үүслийнхээ хувьд латин хэлний яриа гэсэн утгабүхий discursus гэдэг үгнээс үүсэлтэй (Хонгорзул Д. 2012, 5) байна. Дискурсийнтухай маш олон янзын тодорхойлолт байдаг байна. Тухайлбал, Дискурс бол:“Хэлний хэрэглээ” (Chilton. 2004, 16); \"Тэмдэгт ашиглан бичсэн, хэлсэн эсвэлхарилцсан аливаа зүйл\" (Fillingham. 1993, 100); \"Яриа ба бичвэр нь нийгмийнпрактикийн нэг хэсэг\" (Potter. 1996, 105-106); \"Нийгмийн танин мэдэхүй,практикийг мэдэх нийгмийн өвөрмөц арга замууд\" (Van Leeuwen. 2008, 6);Тодорхой сэдвээр харилцдаг өргөтгөсөн харилцаа, яриа болон бичгээр илрэхаман буюу үгэн илэрхийлэл юм (https://www.vocabulary.com/dictionary/discourse).Цахимд суурилсан дискурс гэдэг нь сүлжээнд холбогдсон гар утас,компьютер зэргийн тусламжтайгаар хүмүүс өөр хоорондоо зурвас дамжуулахявцад бий болж буй харилцааг хэлнэ. Цахимд суурилсан дискурсийн судалгаа нькомпьютерийн сүлжээний орчинд хэл, түүний хэрэглээг дискурсийн анализийнаргуудыг ашиглан судалдагаараа ялгардаг судалгааны шинэ чиглэл юм. Цахимдсуурилсан дискурсийг задлан шинжлэх нь интернет, гар утас болон бусадтөхөөрөмж ашиглан бичвэрт суурилсан хэлний хэрэглээг судлахад тохирсон


47МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34арга, аргачлалыг хэрэглэдгээрээ онцлог юм. Бичвэрт түшиглэсэн цахим шуудан,хэлэлцүүлгийн бүлгүүд, чат, виртуал бодит дүрд тоглох тоглоомууд гэх мэтхамаардаг байна. Хүмүүсийн ашиглаж буй зурвасын тогтолцоо, платформ ньхэрэглээний орчин нөхцөл, нийгмийн гарал угсаа, соёл зэргээс хамаарч өөр өөрбайдаг ч тэдгээрээр дамжуулан маш олон төрлийн онцгой сонин содон, зөвхөннүдээрээ харж, унших зэргээр хэл, мэдээлэл дамжуулж байгаа байдал ньцахимд суурилсан хэлний мөн чанарыг ойлгоход чухал үр нөлөөтэй. Түүнчлэнөвөрмөц орчинг бүрдүүлдэг харилцааны бусад сувгууд болон бодит нөхцөлбайдлаас аман, нийгэм-практикийн туршлагаас ч суралцах боломжийг олгожбайдаг байна. Чухам иймээс бид цахимд суурилсан дискурсийг судлах аргынталаар онолын түвшинд судлан шинжлэхийг зорьсон болно.Энэхүү судалгаанд ажиглалт, ангилал хийх, задлан шинжлэх, тайлбарбичих, эрэмбэлэх, нэгтгэн дүгнэх зэрэг товчоолох аргуудыг хэрэглэж, Baker A.(1998), Baron N.S. (1998), Androutsopoulos & Hinnenkamp (2001), David Crystal(2001), Danet (2001), Herring (2001, 2004, 2007, 2010), Döring (2002), Hård afSegerstad (2002), Dürscheid (2003), Danet & Herring (2003, 2007), Baron (2003,2008), Marccoccia (2004), Androutsopoulos & Ziegler (2004), Androutsopoulos Jannis (2006), Androutsopoulos Jannis & Michael Beißwenger (2008), Androutsopoulos(2006, 2007, 2011), Sebba (2007б), Beißwenger (2008), Dürscheid, Wagner & Brommer (2010), Taiwo (2010a, 2010b), Е.И. Горошко (2004а; 2004б, 2005, 2007а),Г.С.Трофимова (2004), Е.Н.Галичкина (2001) зэрэг эрдэмтдийн бүтээлээсцахимд суурилсан дискурс болон түүнийг задлан шинжлэх тухай онолын үзэлбаримтлалыг зэрэгцүүлэн уншиж судлаад Америкийн эрдэмтэн С.Херрингийндэвшүүлсэн загварыг ашиглан манай орны нийгмийн томоохон хоёр сүлжээболох фэйсбүүк, твиттерийг харьцуулах оролдлого хийсэн болно.Цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээг судалгааны шалгуурхангасан гэж болох судалгааг 1980-аад оны дунд үеэс хойш (Murray. 1985, 203-27 1988, 351-373), мөн 1970-аад оны эхээр хийгдэж эхэлсэн ч 1995 онд “Цахимдсуурилсан дискурсийн анализ” хэмээх нэр томьёог анх албан ёсоор нэвтрүүлсэнхүн бол Америкийн эрдэмтэн С.Херринг ажээ (Herring. 2001, 612). Тэрээрцахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээний аргууд нь хэл шинжлэл,харилцаа, яруу илтгэх урлаг гэх мэт хэлэнд төвлөрсөн салбаруудад цахимдсуурилсан харилцааны анализ хийхэд илүүтэй тохирч зохицсон байдаг гэжүзжээ (2004, 2). Судалгаа, ярилцлага, угсаатны зүйн ажиглалт зэрэгт чанарынболон тоон шинжилгээг хамруулдаг ч гэлээ цахимд суурилсан дискурсийнзадлан шинжилгээний гол цөмийг тодорхойлж байдаг зүйл нь аман харилцаанддүн шинжилгээ хийх (тэмдэгт, үг, яриа, зурвас, утас, архив гэх мэт) явдал юм.Цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээ нь интернет, гар утасболон бусад төхөөрөмж ашиглан бичвэрт суурилсан хэлний хэрэглээг судлахадтохирсон арга, аргачлалыг хэрэглэдэгээрээ онцлог юм. Хэлэнд суурилсанүзэгдэлд судалгаа хийхэд цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээгхэл шинжлэлийн хамгийн бага нэгжээс дээд нэгж хүртэл ашигладаг байна.Тухайлбал, С.Херринг өөрийн бүтээлдээ бүтцээс эхлээд утга, харилцан үйлчлэл,нийгмийн зан байдал хүртэлх өргөн хүрээг хамруулж болох юм хэмээн (2004)


48МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бичжээ.Цахим орчны судалгааг хийхэд илүү системтэй, дөхөм болгох зорилгоорхэд хэдэн загваруудыг судлаачид (Longacre, 1996); Psathas, 1995; Levinson, 1983; Gumperz, 1982; Tannen, 1993; Fairclough, 1992) бий болгосон нь ачхолбогдолтой, үр дүнтэй байж нийтийн хүртээл болгосон байдгаас бид эрдэмтэнС.Херрингийн 2007 онд боловсруулсан загварыг (2007, 761) ашиглан манайорны цахим хэрэглэгчдийн нийтлэг хэрэглээ болсон нийгмийн хоёр том сүлжээндэх дискурсийн онцлог шинжийг харьцуулан судаллаа.Технологи болон нийгмийн хүчин зүйлүүд өнөө үед чухал хэвээр байгаа чхарилцааны шинэ хэлбэрүүд улам бүр нэмэгдэж буй мэдээллийн нэгдэл зэргийганхаарч үзэх хэрэгтэй юм. Тиймээс фэйсбүүк болон твиттерийн нийтлэг болонялгаатай талыг С.Херрингийн загварын дагуу доорх хүснэгтэд ангилан задланшинжилж, харьцуулалт хийлээ.Хүснэгт 5: Фэйсбүүк, твиттерийн дунд хүчин (medium) зүйлсийн харьцуулалтДунд хүчин зүйлс Фэйсбүүк ТвиттерM1. Нэгэн зэрэг харилцах Нэгэн зэрэг бус (асихрон) Нэгэн зэрэг бус (асихрон)M2. Зурвас дамжуулах Зурвасууд нь ар араасаагарч ирдэгЗурвасууд нь ар араасаагарч ирдэгM3. Бичлэгийн тогтвортойбайдалЗурвасыг устгаж болохтөдийгүй шинэчлэн засажболно.Зурвасыг устгаж болохтөдийгүй шинэчлэн засажболохгүй.M4. Зурвасын буферынхэмжээ63,206 тэмдэгт 280 тэмдэгтM5. Харилцааны сувгууд Олон горимт Олон горимтM6. Нэргүй зурвас (нэрээнууцалсан)Ихэнх хүмүүс жинхэнэнэрээ ашигладаг.Ихэнх хүмүүс жинхэнэ нэрээашигладаггүй, (оноосон)нууц нэр ашигладаг.M7. Хувийн зурвас Зөвшөөрөгдсөн чзарим фэйсбүүк зурвас,сэтгэгдлүүд нийтэд нээлттэйЗөвшөөрөгдсөн, бүх жиргээнийтэд нээлттэйM8. Шүүлтүүр Блоклох буюу хаалт хийх,хориг тавих боломжтой.Блоклох буюу хаалт хийх,хориг тавих боломжтой.M9. Эш татах Таг, хаштаг (Tagging,hashtag)Таг, хаштаг (Tagging,hashtag)M10. Зурвасын формат Зурвасууд нь бичсэндарааллаараа гардагЗурвасууд нь бичсэндарааллаараа гардагДээрх хүснэгтээс харахад фэйсбүүк, твиттер дэх дискурс ихэнх талаараатийм ч их ялгаатай биш байгаа ч судалгааны явцад хэд хэдэн ялгаатай зүйлажиглагдсаныг дор өгүүлье.Нэгдүгээрт, нийгмийн сүлжээний сайт ашиглахдаа хэрэглэгч нэрээ нууцланхарилцах боломжтой эсэх талаар бөгөөд фэйсбүүк нь “жинхэнэ нэр” гэсэнбодлоготой ба сайтад нэвтэрсэн хэрэглэгчийн нэр нь өөрийн бодит нэр эсвэлнайз нөхөд, гэр бүлийн хүрээнд дуудагддаг нэрээ оруулах ёстой байдаг байна.Тиймээс ихэнх хүмүүс фэйсбүүкт өөрийн жинхэнэ нэрээ ашигладаг. Харинтвиттерт ийм бодлого байдаггүй, хэрэглэгчид нууц нэрээр жиргэх боломжтой


49МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34тул олонх нь өөрсдийн жинхэнэ нэрийг ашигладаггүй байна. Ихэнх алдартнуудболон улс төрчдийн хувьд вэбсайт дээрээ олон нийтэд алдаршсан нэрээашигладаг. Энэ ялгаа нь хэрэглэгчдийн зан төлөвт ихээхэн нөлөө үзүүлдэг гэжбид үзэж байна.Хоёрдугаарт, технологийн нэг ялгаа нь зурвасын тоо хэмжээ болж байна.Фэйсбүүкт нэг сэтгэгдэлд 63,206 тэмдэгт багтах боломжтой бөгөөд энэ ньхарилцан ярианд нэг зурвасаар хүрэх боломжгүй өндөр тоо нь давуу тал болжбайхад твиттертжиргээг 280 тэмдэгтээр хязгаарладаг нь дутагдалтай байна. 2017оноос өмнө жиргээний хязгаар нь 140 тэмдэгт байсан нь хэрэглэгчид хэлэхийгхүссэн зүйлээ товч бөгөөд тодорхой илэрхийлэхэд хүргэдэг сайн талтай хэдий чдээрх тоонд тохируулахын тулд санаагаа бүрэн гүйцэт илэрхийлэх боломжоорхязгаарлагддаг сул талтай байжээ.Гуравдугаарт, энэхүү хоёр сайтын хэрэглэгчдийн тоо харьцангуй ялгаатайбайгааг өмнө дурдсан тоо баримтаас харж болно. Дэлхийн хэмжээнд эдгээрнийгмийн сүлжээний сайтууд хэдэн хэрэглэгчтэй гэдгийг бид дээр дурдсанбилээ. Харин Монгол улсын нийт хүн амын 68% буюу 2,200,000 хүн фэйсбүүкийгидэвхтэй ашиглаж, тэдний 99% нь гар утаснаасаа ханддаг юм байна. Түүнчлэн250,000 хүн фэйсбүүкээр бизнес хуудас удирдаж байна. 18-34 насны залуучууднийгмийн сүлжээний сайтуудад хамгийн идэвхтэй байдаг ч сүүлийн 2 жилийнсудалгааг харвал 45-аас дээш насны фэйсбүүк хэрэглэгчдийн тоо тогтвортойөсч байна хэмээн https://nathouse.mn/social_media/288(2021) сайт мэдээлсэнбол https://posted.mn/c/levelup-communication-data/ 2021 оны 5-р сарын 25-ны өдөр нийтэлсэн нийтлэлдээ Монголд фэйсбүүк хамгийн олон хэрэглэгчтэйнийгмийн сүлжээний платформ болсон байна. Нийт 2.5 сая бүртгэлтэй хэрэглэгчтус платформ дээр байгаа нь бизнес, нийгэм, улс төрийн байгууллагуудынхамгийн их сурталчилгаа явуулдаг хэрэгсэл болж байгаагийн гол шалтгаан болжбуй бол твиттерийг 73.6 мянган хүн хэрэглэдэг ажээ. Эдгээр нийтлэлээс үзэхэдманай оронд хамгийн өргөн хэрэглэгддэг нийгмийн сүлжээний сайт нь фэйсбүүк,твиттер хоёр гэж хэлж болохоор байгаа бөгөөд үүнээс хэрэглэгчдийн тооныхувьд ялгаатай байдал тод харагдаж байна.Дөрөвдүгээрт, хоёр нийгмийн сүлжээний сайтын хэрэглэгчид боловсролболон нийгмийн гарлаараа ялгаатай байна гэж бид үзэж байна. Тухайлбал, ИхБританид хийсэн нэгэн судалгаанд (Mellon & Prosser. 2017, 43) фэйсбүүкийндундажхэрэглэгчийннасньжирийнтвиттерхэрэглэгчээс залуу,мөнболовсролынтүвшин өндөр байгааг харуулсан байдаг бол АНУ-д хийсэн судалгаагаар (Misloveet al. 2011, 554–570) твиттерийн хэрэглэгчид хотод амьдардаг ба фэйсбүүкийнхэрэглэгчдээс илүү чинээлэг байдаг байна хэмээснээс үзвэл дээрх шинж манайцахим хэрэглэгчийн дунд ч ажиглагдаж байна.Эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй “Твиттэр ба Монгол твиттэрчид” хэмээхнийтлэлдээ (2011.07.15) “Монгол твиттэрчид дунд англи хэлээр твиттэрддэгцөөн боловч дээгүүр албаны сайд дарга, ганц хоёр америк, англид суралцагчболон төгсөгчид бий. Тэд зориуд өөрсдийн төвшний хүмүүст зориулан англи,япон хэлээр жиргэх ...” (http://iregedui.blogspot.com/2011/07/blog-post_15.html) хэмээн дүгнэсэн нь энэхүү хоёр сүлжээний хэрэглэгчид дээрх үндэслэлээр


50МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ялгаатай гэдгийг батална.Тавдугаарт, хэрэглэгчдийн хоорондын харилцаатай холбоотой юм. Твиттертхүмүүс бодит амьдрал дээр таньж мэдэхгүй хэрэглэгчидтэй харилцах магадлалөндөр байдаг бол эсрэгээрээ фэйсбүүк хэрэглэгчид ихэвчлэн гэр бүл, найзнөхөд, ажлын хамт олон гэх мэт танил хүмүүстэй харилцах хандлагатай байдагнь үнэний ортой юм. Энэ нь хэрэглэгчдийг цахимаар өөрийгөө илэрхийлэх аргадолон талын нөлөө үзүүлж болно гэсэн үг. Жишээлбэл, фэйсбүүк хэрэглэгчидбодит амьдрал дээр сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд үгэндээ илүүболгоомжтой ханддаг бол твиттер хэрэглэгчид ихэнх нь нэрээ нууцалсан байдагтул илүү хатуу ширүүн бичиж, бодит амьдрал дээр ч хэлж чадахгүй зүйл хүртэлбичих хандлагатай байдаг байна.Зургаадугаарт, фэйсбүүк хэрэглэгчид сэтгэл хөдлөлөө “эмотикон”, “эможи”гэх мэт хэлний бус дохиог илүү их ашиглан дамжуулж илэрхийлэх хандлагатайбайдаг бол “твиттерт илүү сэтгэл хөдөлгөм уран, цэцэн мэргэн үгс агуулсанбайдаг” (Lin & Qiu, 2013, 432–440) гэсэн тодорхойлолттой бид санал нэг байгаатул эдгээр нийгмийн сүлжээ нь бичвэрийн хувьд ялгаатай нь үүгээр нотлогдоно.Ийнхүү бид цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээний арга зүйнтоймыг авч үзсэнээр цахим орчинд тохиолдож буй болон судлаачдын ажиглалт,судалгааны бүтээлийн дагуу цахимд суурилсан дискурс, түүний олон төрлийгсудлахдаа ижил төстэй хоёр нийгмийн сүлжээний сайт, хэлний онцлог, шинжчанаруудыг харьцуулах, цаашилбал, нийгмийн янз бүрийн нөхцөл байдалдоролцогчдын хандлага, зан төлөв гэх мэт олон талаас нь авч үзэх шаардлагатайболохыг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй гэсэн үр дүнд хүрч байна. Гэхдээ энэхүүонол, арга зүйг үндэс болгох боломжтой ч гэлээ хязгаарлагдмал тал бий гэдгийгбас санах хэрэгтэй.Цахимд суурилсан дискурсийг хэлний нэг онцлог шинж гэж үзвэл шинэ үгхэллэг ашиглах тохиолдол нэлээд байна. Үүнд: Цахимд суурилсан дискурсийнхэрэглэгчид аяндаа л олон тооны шинэ үг, хэллэг бий болгосон байдаг нькомпьютер, интернэтийн хөгжилд ч шинэ ухагдахуунуудыг авчирч байгаа ньбидэнд илхнээ болжээ. “Urban Dictionary, Wiktionary” гэх мэт онлайн толь бичигнь бүх шинэ нэр үг, үйл үг, хэллэгийг тоймлон харуулдаг нь дээрхийг нотолж буйнэгэн жишээ болж байна. Мөн цахимд суурилсан дискурсийн нэг өвөрмөц шинжчанар нь үгийн санд маш хурдацтайгаар олон өөрчлөлтийг бий болгох явдалюм. Жишээлбэл: “хаштаг (hashtag), спам (spam)” гэх мэт шинэ үгс нь англи,орос хэлний ярианы хэлэнд төдийгүй монгол хэлнээ ч нэвтэрчээ. Мөн цахимдсуурилсан дискурсийн түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг дэлхийд алдартай“LOL” (Laughing out loud) товчилсон үгээр жишээлж болох юм.Цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээний арга зүйн судалгааныэхлэл 1980-аад оны дунд үеэс тавигдсан ч энэ чиглэлийн судалгаанд Америкийнэрдэмтэн С.Херрингийн нэрийг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэрээр 1995 онд“цахимд суурилсан дискурсийн задлан шинжилгээ” хэмээх нэр томьёог анхалбан ёсоор хэл шинжлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн юм. Түүнчлэн Maynor (1994),Jones (1995), Collot & Belomore (1996), Paolillo (1996), Baron (1998), Cherny(1999), Androutsopoulos & Hinnenkamp (2001), David Crystal (2001), Danet (2001),


Click to View FlipBook Version