201МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34үндэслэгч гэж хэлж болно гэдэг утгаар авч үзэх юм бол Жамсраны Цэвээн гэдэгхүн “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулалцаж, шууд гардан эрхэлжбүтэн хорин дугаарыг гаргажээ. Түүний үргэлжлэл болсон “Нийслэл хүрээнийсонин бичиг” сонины 103 дугаарыг бас энэ хүн ерөнхийлөн хянаж нягтлангаргалцжээ. Энэ хоёр сонинд нэг биш өгүүлэл нийтлэлийг бичиж нийтлүүлсэнбайна. 1913-1920 оны хоорондох монголын нэр бүхий үндэсний хоёр хэвлэлийгүүсгэж буй болгоод хөл дээр нь босгож хөгжүүлж дэлгэрүүлжээ. Өөрөөр хэлбэлхэнээс ч хараат бус, бие даасан чөлөөт хэвлэлийг үүсгэж төлөвшүүлэгч нь яах чаргагүй Жамсраны Цэвээн авгай мөн билээ.Ийм гавьяа И.Я.Коростовецэд үгүй юм. Тэр “Шинэ толь хэмээх бичиг” сониныширхэг дугаарыг ч гаргалцаагүй, уг сонинд нэг ширхэг мэдээ ч бичээгүй хүн. Тэрбол сэтгүүл зүйн шинжлэх ухаанаас хэтэрхий алс холын буюу бараг “харь гариг”-ийн хүн. Монголын анхны үндэсний хэвлэлийг үүсгэн байгуулагчийн гавьяаг ганцЖамсраны Цэвээнд оноох нь буруу гэж үзэж байгаа бол үндэслэгчдийн эгнээндДогсомын Бодоо, Хошой гүн Бадрахбаатар, Бунибазарын Дорж, Жанцансамбуузэрэг Ж.Цэвээний бусад хамтран зүтгэгчдийг нэрлэж болох юм. Яагаад гэвэлтэд нэр бүхий дээрх хоёр сонины 20+103 дугаарыг гар бие оролцож, сэтгэлзүрхээрээ нэгдэж нийлэн гаргалцсан хүмүүс. Харин И.Я.Коростовец бол үгүй.Энэ бүгд нь Монголын үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч нь их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн мөн. Түүний энэхүү үйлсэд хамтран зүтгэгч Догсомын Бодоо, хошой гүн Бадрахбаатар, Бунибазарын Дорж, Жанцансамбуу зэрэг бусад анхдагчдын гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа зүтгэл нэн өндөр юм гэсэн үндсэн дүгнэлтийг хийх боломжийг бидэнд олгож байгаа юм. АННОТАЦИЯ НОВОЙ КНИГИНовая книга доктора Т.Баасансурэна «Уроки, извлеченные зашестидесятилетний цикл » содержит не только литературные статьи, но и такжекритику публицистических и переводческих произведений.Так, к 120-летию со дня рождения Сономбалжир Буяннэмэх в 2022году автором освещены и даны оценки его стихов, рассказов, повестей,исследовательских и критических трудов, а также журналистской деятельности.Также подробно анализируются документальный фильм писателяБаасан Наминчимэд «Бэхи» и книга Х. Наранжаргала «К вопросу созданиядраматического произведения ». Автор также делится с читателями своиммнением о значении и ценности книги «Академик Х. Сампилдэндэв: Сборниквоспоминаний».Внимания автора удостоились не только литературные произведения, нои переведенные в последние годы на монгольский язык замечательная эпопея«Илиада» и «Одиссея» в переводе Д. Цахилгаан, I, II, III тома «Наука логики”Гегеля в переводе Ч. Даваадаш, которые, по мнению автора, представляютсобой значительное событие в духовной жизни монгольского общества. Более того, автор анализирует вопросы журналистского мастерства в книгеСанджи Баяра «Шестьдесят дней из шестидесятилетнего цикла », а также
202МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34избранных статьях Жамьян Галсан и Гонгоржав Турмунх.Книга включает в себя интересную дискуссию на тему «Кто являетсяосновоположником монгольской журналистики - Цэвэн Джамсрана илиКоростовец, проводивший имперскую политику?». Основываясь на фактакпрофессор Т. Баасансурэн решительно опровергает утверждение доктораМ. Одмандах из его книги «Исследование первых периодических изданийМонголии» /2021/, что основоположниками газеты «Новое зеркало», вышедшейв 1913 г., можно считать Ж.Цэвэн и И.Я.Коростовец одновременно.Путем детального анализа договора о дружбе и торговле, подписанногомежду Монголией и Россией в 1912 г., а также воспоминаний российскогодипломата «Девять месяцев в Монголии» автор показывает несостоятельностьутверждения о том, что И. Я. Коростовец является основоположникоммонгольской журналистики.Ашигласан ном зохиол1. Сономбалжирын Буяннэмэх (Бүрэн зохиолын эмхэтгэл. I-IV) УБ.2008-2017.2. Монголын уран зохиолын дээжис. 108 боть. Сономбалжирын Буяннэмэх. XXIIIботь. УБ.1996.3. Г.Дэлэг. Монголын хэвлэл. УБ. 20144. Х.Зандраабайдый. Тал нутгийн хүүрнэл. УБ. 20125. Г.Дүйнхэржав. Сономбалжирын Буяннэмэхийн улстөрийн намтар. УБ. 19976. М.Зулькафиль, Б.Уянга. Монголын сэтгүүлзүйн шүүмж судлал: түүний өчигдөрба өнөөдөр. УБ. 20137. С.Лувсанвандан. Монголын утга зохиолын дэвшил, социалист реализм.УБ.19878. Д.Намдаг. Шинэ Монголын шинэ театр. УБ.19889. Л.Норовсүрэн. Сэтгүүлзүй /21 боть зохиол/ I боть УБ. 201910. До.Цэнджав. Утга зохиолын судлал шинжлэлийн өгүүллүүд. УБ. 201711. Лэгсрэн овогт Тугалхүүгийн Баасансүрэн. Сономбалжирын Буяннэмэхийнуран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалтсудалгаа. УБ, 201912. Х.Наранжаргал “Драмын зохиол туурвих ЗАМ-д гарья” УБ. 202113. Г.Жамьян. \"Монголын шилдэг нийтлэл” цуврал 47-р боть, УБ. 202214. “Академич Х.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” УБ. 202215. Хомер “Илиада”. УБ. 202216. Хомер. “Одиссэй” УБ. 202217. Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” I, II, III боть. УБ. 2021, 202218. Ч.Даваадаш. Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” суут бүтээлийн тухайдУБ. 201819. И.Я.Коростовец. “Девять месяцев в Монголии”. Дневник русскогоуполномоченного в Монголии. Август 1912-Май 1913. УБ. 2009 /Монголдөнгөрүүлсэн есөн сар/20. С.Одмандах. Монголын анхны тогтмол хэвлэлийн судалгаа. УБ. 2021
203МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34НЭГЭН «УРАН ЗОХИОЛЫН ДУГУЙЛАН»-ГИЙН УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛД.Өрнөхдэлгэр1Тогтомж2Товч агуулга: Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн дэргэдэх “Уранзохиолын дугуйлан”-гийн түүх, үе үеийн удирдагч багш нар, энэ дугуйлангаастөрөн монгол уран зохиолын түүхэнд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн уранбүтээлчдийн талаар өгүүлж, шинэ тутам гарч ирж буй, илэрхийлэл, урлахэрдмийн хувьд бусдаас ялгаран буй зарим залуу уран яруу найрагчдын талаартоймлон, зарим шүлэг зохиол задлан шинжлэл хийсэн болно. Монголын орчинүеийн уран зохиолын түүхэнд “Зүс бүгэг андууд” номоороо танигдсан реалистбус чиглэлийг тодорхойлогч нь тус сургуулийн төгсөгч Г. Бадамсамбуу, 1990-ээдоны утга зохиолын гол төлөөлөл Т.Баянсан, Д.Цогбадрах, Б.Лхагвасүрэн нарбайлаа. Энэ уламжлалыг Ц.Баасандорж, Д.Энхбаяр зэрэг төгсөгчид үргэлжүүлжбайгаа талаар авч үзжээ.Түлхүүр үг: Ховд их сургууль, уран зохиолын дугуйлан, оюутан насМонголорныхөдөөгийнуугандээдболовсролынбайгууллагаХовдихсургууль40 нас хүрлээ. Ховд их сургуулийн төгсөгчид ажил амьдралын аль ч салбартзохих байрыг эзэлсэний эн тэргүүнд үгээр урлагчид зүй ёсоор орох ба тэднийдундаас бүтээж туурвихын их замыг замчилсан багш Д.Отгонсүрэн, Р. Батаахүү,Д. Галбаатар, С. Энхбаяр, Д. Мөнхтөр, Х.Цэдэв, Д. Ганболд, Б. Мөнгөнхөлөг,Д.Өрнөхдэлгэр, Ц.Пүрэвсүрэн, И.Жавхлан зэрэг эрдэмтэн, зохиолчдын нэрийгдурдах нь зүйтэй. Ховд их сургуулийн уран зохиолын дугуйлангаас МонголынЗохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Г. Бадамсамбуу, Л. Мөнхбаатар, Т.Баянсан, Б. Лхагвасүрэн, яруу найрагч Д. Цогбадрах, Ш. Цоодол, Б.Цогнэмэх, С.Сарантуяа, Б. Дагьмэд, Ч. Булгамаа, Н.Ариунгэрэл, Ц.Баасандорж, Д.Энхбаяр,Б.Баттулга нарын зэрэг бүтээн туурвих их аянд ганзага дүүрэн яваа төгсөгчидтөрөн гарчээ. Тэдний ихэнх нь номоо хэвлүүлж зарим нь монголын уран зохиолдөөрийн гэсэн зохих байр суурийг нэгэнт эзэлсэн байна.Ховдын хязгаарт, сэтгэлийн сайханд нь, хүний сайханд нь, уярал ухаарлынуужим, эрдэм ном, их сургуулийн ариун гэгээнд нь татагдан ирсэн оюутанзалуусын дотор уянга найргийн тансаг мэдрэмжтэй, ертөнцийн барааныгтэнгэрлэг найргийн охь дээжээр сүлэн суудаг эгэл эрхэмсэг залуу уран бүтээлчидолон байдаг билээ. Явуугийн төгөлд бүүвэйлүүлсэн яруу найрагт хайртай энэуран бүтээлчдийн туурвилаас хоёр гурван хүний талаар авч үзлээ.Амьдрал хэмээх их тэнгист дөрөв тавхан жил хөвсөн оюутан цагийн хөлөг1 МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч. Хэл бичгийнухааны доктор, профессор. 2 БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны яруу найрагч, Монгол Улсын Их СургуулийнУлаанбаатар сургуулийн докторант
204МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34онгоц эрдэм номын их ухаарал, эмзэг гэнэн сэтгэлийн цагаахан гуниг, анхныцас, анхны бороо, анхны хайрын уярал гээд үй түмэн ачаагаар дүүрэн байдаг ньучиртай. Тиймээс ч,Зүрхэн хөндүүр хайрынхаа төлөө нулимс унагажЗүгийн зөөлөн цэнхэр үдшээр шүлгээн тэрлэжОюутан ахуйн алтанхан үеэ үдсэн юм болохоорОйрадын шилтгээн Ховд нутгаа битгий мартаарай!гэсэн мөр бадгууд оюутан хүний, залуу хүний дэвтрийн хуудсанд байдаг юм.Ийм л учраас, саахалтынд очоод ирэхэд нь санахгүй байж чаддаггүйээжийгээ энгэрлүүлээд ирэхдээ Балсангийн Лхагвасүрэн хэмээх оюутан охин“Салж эгээрэх хорвоо”-г саатуулж, бүүвэйн дуу шиг зөөлөн салхитай үдшээрБаярын Дагьмэд “Дутуу юмгүй уул”-ыг аав шигээ санахдаа алганы хээ шигээтодхон дүрсэлж, “Хонгорхон улиас” түшсэн Гэндэнжамцын Бадамсамбуумонголын модернист яруу найргийн “загалмайлсан эцэг” гэгдэх алдар хүндийнгалаа энд зэрэглэж, охидын инээд саран адил мөнгөлөг гялалзах ойрдыншилтгээн Ховдын цэцэрлэгт Төрийн Баянсан Галдан бошготоо тунхаглаж, үзэлонол, үдэш, шөнө дөлийн халуун маргаан, хайр дурлал, санасан сэтгэл, үгүйдээл өлсөх цангахын олон гэгээн уянгатай оюутан насандаа хийж бүтээхүйн ихзамд шуударсан авьяасын гал энд л бадамласан юм.“Зүс бүгэг андууд”. 1990 он ардчилсан хувьсгалаас хойш гарч ирсэн анхныавангард маягийн бүлэг, урсгал юм. 1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөрмонголын зохиолчдын эвлэлийн удирдлага, зохион байгуулалтын хувьд өөрчлөншинэчлэх хөдөлгөөн гэнэт өрнөж МЗЭ-ийн ээлжит бус их хурал, онц их хурлуудшил, шилээ даран чуулж ахуйд хөдөөгийн хэсэг залуус хурлын завсарлагаагаарнэгэн бяцхан ном тарааж байсан нь “Зүс бүгэг андууд” нэртэй байсан бөгөөдмонголын орчин үеийн уран зохиолд өөрсдийгөө тунхаглан гарч ирсэн анхныреалист бус бүлэглэл байлаа.Энэ бүлэг үзэл баримтлал, зорилгоороо Д.Батбаяр, Д.Урианхай,Б.Лхагвасүрэн, Б.Цэнддоо нарын хийсвэр сэтгэлгээний яруу найргийнбагавтар өвийг түшиглэн гарч ирсэн бөгөөд тэрхүү туршлагыг туйлд нь хүртэлүргэлжлүүлэх сонирхолтой байв.“Зүс бүгэг андууд”-ын гол уриа бусад урсгалуудынх шиг онол номлолыншинжтэй бус харин уран зохиолын хуучин цагийн хатуу шалгуур бүхий “нэрхүндтэй” ертөнцөд гэм хийсэн хүүхдүүд шиг хулгаж бэргэсэн мэт зальжин,зөөлөн үгээр учир ухуулан орж ирсэн билээ (Галбаатар Д.).Энэ үед социалист үзэл суртлын уран зохиолын хүчирхэгмашин бүх хүчээрээажиллаж асан ахуй цаг тул тэд аль болохоор өөрсдийгөө гэм зэмгүйхэн шигтанилцуулах гэсэн байр суурь суурь барьж байлаа. Тэд “Ямар ч атугай эрхэмхүн таны өмнө бид товчхон, зүрхшин зогсож байна... Бид байна” гэж дарууханилэрхийлэхдээ битүүхэн сэтгэл зовнил, үзэл бодолдоо итгэсэн бардам дуухоолойг хослуулан орж ирсэн юм.Уг бүлгийн гол гишүүд нь Г.Бадамсамбуу, М.Уянсүх, Ц.Цэнд, Б.Пүрэвсүрэн,П.Лхагвасүрэн, Т.Баянсан зэрэг багш, зураач мэргэжилтэй өөр өөр аймагтамьдардаг модернизм, чөлөөт сэтгэлгээг хүсэмжлэгч залуус байсан билээ.
205МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Залуу уран бүтээлчид Улаанбаатарт танилцаж улмаар хамтын бүтээл хийхээртохирон анхны номоо Увс аймагт хэвлүүлжээ. Түүнээс хойш “Жиг дуун”, “Гүнийанир”, “Адил хуучин” зэрэг 6 номоо хэвлүүлсэнээрээ бусад урсгалуудаас илүүтууштай, эв найртай, зорилготой бүлэглэл болохоо харуулсан юм.“Зүс бүгэг анд”-ууд үзэл зорилго нэг боловч арга барил, найруулгын хувьдтус тусдаа бие даасан шинжтэй ч ертөн-цийг үзэх үзэл, уран сайхны сэтгэлгээнийхэв маягаараа их ойр юм. Тухайлбал Г.Бадамсамбуу монголын уламжлалтсентиментальмаягийн сэтгэлгээ, шүлэглэх урмаягийг сонгон “сэрлийн шүлэг, хийсэрэмжийн ойллого, зөн сэрэхүйн бичил төрлийн адармаат замыг сонгосон болМ.Уянсүх, Б.Пүрэвсүрэн нарын шүлэгт хийсвэрлэл, утга далдлал, сюрреалистмаягийн бичлэгийн арга барил зонхилж, Ц.Цэндийн бүтээлд зөн совин, билэг,мэдрэхүйн мөн чанарт шүтсэн онцлог харагддаг.Балсангийн Лхагвасүрэн /Завхан/, Төрийн Баянсан нарын шүлэг уугуулшинжээрээ монгол уламжлалт утга уянгын шүлгийн хэлбэрийг хадгалсны дээрзөн совин, зүүд зэрэглээ, сэрэл мэдрэхүйн хэт туйлчлалаас ангид харин үзэгдэлюмсын дотоод бүтэц рүү нэвтэрч түүнийгээ бясалган хийсвэрлэх, ухаалагэргэцүүлэлд багагүй анхаарч байгаагаараа онцлог юм. Тэдний уран бүтээлийнхэв маягийг дараах цөөн жишээнээс үзэж болно.Толгодын оргилд суухуйАнир сэрэгдэнТоолж болшгүй эрхсийн үнэр ханх татнаӨгөр хөсөр моднооШувуу суугаад үглэх ньӨнөө магу БадмааҮхэхдээ л оргил доо оргилТолгодын толгойд бусТолгойны толгодод тэр суунам гэвэй......Өгөр хөсөр моднооШувуу ч алга хартал...Өнөөх толгодын оргилд сөнгө хэвээр суухуй Анир сэрэгдээд, үнэр сэрэгдээд, өглөө сэрэгдэхүйТоолж болшгүй эрхэсТуяарал орхин жиг одовТоос нь ханх татвай /Г.Бадамсамбуу “Туяарал” шүлгээс/ Нулимс аниргүй...нил чимээгүйДурлал өгүүлэн...Нойр эзэнгүй... нүд сэрэнгүйДэр норгон...Харанхуйг дэвтээжээ /Г.Бадамсамбуу “Нойтон уй” шүлгээс/Тогтоол усанд шувууны нүд хөвнөТогтоож сайтар ажваас миний багын гуниг аж /М.Уянсүх “Нэргүй шүлэг”/ Тээр дээрТагтан дээр
206МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Надтай ярилцан зогсоо бүсгүйХар од оо /Б.Пүрэвсүрэн “Нэргүй шүлэг”/ гэх мэт1. ЦОЛМОНГИЙН БААСАНДОРЖОюутан цагтаа олж хатгасан эмзэг мэдрэхүй буюу зүрх сэтгэлээ чагнанчагнан мөр бадаг хэлхэж эхэлсэн Баасандорж (Замбар) маань шүлэг найргийнхөгөө таслалгүй үргэлжлүүлэн “Гүн алс” хэмээх номыг хэвлүүлсэн. Алс аавыннутгаа зүүдэлж, санаа алдах шиг болоход гэгээн гунигаараа гоёж, намар хаврынгэгэлгэн өдрүүдээс шүлгийн мөр түүж яваа Баасандорж,“Найраг шиг хөхийгөөс наран манддагСаруулхан хөхийд саран шингэдэгЕрийн бус хөхийгөөсЕртөнцийг би хайж олном”“Навчсыг би амьдрал гэж төсөөлөөдНамрыг ойлгоод гуньж суунам”“Хан тэнгэрийн нулимс юмХайр тээж ирсэн инээмсэглэл юмХайлахын тулд л бударсанХатууг зөөллөсөн амьдрал юм”хэмээн мэдэрчээ. Яруу найрагч хүн ямааны ноолуураас ч доор үнэтэй энэ цагүед шүлэг бичээд яах билээ гэж хойш тавиагүйгээс түүний бодол сэтгэлгээямархан их гэрэл гэгээтэйг харж болно. Тэгээд ч түүний шүлэгт цас хийгээднавчны өгүүлэмж их орсон байна. Цасны тухай бичсэн хүнийг сайхан сэтгэлтэйгэдэг юм билээ.“Сураг чимээ чагнах ээжүүдийн сэтгэлтэйСумын жаахан төвЗүүнхангайн тосгонЗүрх мэт ээАлгын чинээ тосгонАлагхан зүрхний хот мэт ээ”,“Удахгүй нутагтаа очих сонУулсынхаа оройд гарах санЗадгай галын дэргэд удаан гэгч ньЗамбуулинг эргэцүүлж суух санГалын илчинд нозоорчГанцаараа, бүхлээрээ унтахсан”Дэмий олон үг нуршаагүй, цөөн үгээр санаагаа часхийтэл гаргадаг нь түүнийшүлгийн гол онцлог. Нөгөө талаас худал юм бичдэггүй, өөрийн үзэл бодлоонуудаггүйд нь үнэ цэн нь нуугдаж байх шиг.“Миний шүлгүүд, юутай ч зүйрлэшгүй юмМиний шүлгүүд, юу ч биш юм...” гэснээс үзэхэд уран бүтээлийн өөрийн гэсэн зам мөртэй болсон нь харагдана.Яруу найрагт үйл үг тун чухал үүрэгтэй. Учир нь тэр хөдөлгөж байдаг юм.
207МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“Хөх өвсХөлийн дорХөглөрнө.Хөдөөд.Хөх зэрэглээХөндөлснө өөХөндийд.Хөх мананХөвөрнө өө.Хөхийд.Хөндий цээжиндХөнгөн гунигХөвсөлзнө өөХөдөө болоодХүний орчлонд...”Иймээс, “Хамгийн идтэй, хамгийн чухал үйл үгээ бадгийнхаа хамгийнсүүлийн мөрөнд гранат, мина шиг булж тавь” гэж Маяковский хэлсэн гэдэг.Шүлгийн санаагаа зангидах ур маяг нь тэгширсэн байна. Түүний шүлгүүдэдбороотой тэнгэр мэт санаашрал, хэц голын урсгал шиг бага насны дурсамж,Хөхий хангай, Шаргын говийн зургалал, элбэрэл хайр, эмзэг мэдрэхүй гээд юмбүхэн бий. Энэ бол уран зохиолын бүс нутгийн шинж юм.2. ДОРЖБАЛЫН ЭНХБАЯР“Салхинд савлах эзгүй дүүжин мэт шүлгүүд” (УБ., 2012) яруу найргийн номоооюутан ахуйдаа гаргасан энэ залуу шүлэгчийн дотоод чанадын мэдрэхүйтэй ньгайхамшигтай. Яруу найргийнх нь ертөнцөд хязгаар гэж байхгүй бололтой.Бүрх малгай шиг бодлыг миньБүүр эртний өвгөн шүлэгч өмсөж дэргэд ирээдСүнстэй минь хүүрнэлдэж чиний тухай санааширлыг төрүүлжСүүлчийн болоод анхны дурлал энэ хорвоод үгүй хэмээдэг (Гэгээ тэвэрсэн бүрэнхийн оршил)Чинэсэн моддын нахиа задрахуйМөчрийнх нь үзүүрээс тэнгэр атгаж дулаацахадЧиний дүрсээр эвлүүлж өрсөнМөнөөх л он жилүүд дуулж эхэллээ (Чинийхээ)Ширхэг ширхэгээр цас эргэлдэжГадаа үдэш ирсэн байнаШинэ он чамд яарах юмГанц ч алга даа...Энэ цагт гэж хүлээсэнАмьдрал минь ирээгүй байнаАлдсан бүхнээ олчихоод Араас чинь очмоор санагдаж байна (Шинэ он)“Чи-
208МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Салинд савлах эзгүй дүүжин мэтЗүрх сэтгэлийг үлээхСанаан зоргоор тийм нэг зөөлхөн салхи”Өдгөө ч шүлэг найргийн хөг тасраагүй үргэлжлэн буйд сэтгэлийн баярэснэнэ. Алс аавын нутгаа зүүдэлж, санаа алдах шиг болоход гэгээн гунигаараагоёж, намар хаврын гэгэлгэн өдрүүдээс шүлгийн мөр түүж явна. Оюутан цаг,залуу насны эрчимт хүчээр эмзэг элбэгхэн бодлын хөндүүр, аясхан хөх талынзэрэглээ шиг гоёхон, аавын харц шиг ухаарлын шүлгүүдийг бичдгийн учир энэбол дахин давтагдахгүй агшин. Иймээс, нэгэн цагт багш анд Д.Мөнхтөр, оюутаншавь Б.Лхагвасүрэнгийнхээ хамтран гаргасан “Цаг мөрний эрэгт…” номыноршилд С.Энхбаяр багш “Нэгэн цагт бид залуу явлаа…” (4.3) гэж омог бардамтунхагласан байдаг.Abstract: This article tells about the history of the “Literature Club” at Khovd State University, its generational supervising teachers, and the writers who were born from thisclub and who have had their own special places in the history of Mongolian literature.In addition, it provides an overview of some of the newly-emerging outstanding youngpoets who are different from others in terms of their arts of expression, and analyzessome of their poems. Among the graduates of the university, Badamsambuu G. is adeterminant of unrealistic direction and is well-known in the history of Mongolian contemporary literature for his book “Zug bugeg anduud” and Bayansan T., TsogbadrakhD., and Lkhagvasuren B. are the main representatives of the 1990s. The article alsodiscusses the continuation of this tradition by many graduates, led by Baasandorj Ts.and Enkhbayar D.Key words: Khovd state university, literature club, studenthoodНОМ ЗҮЙ1. Баасандорж Ц., (2014). Гүн алс. Улаанбаатар.2. Галбаатар Д., (2001). Монголын орчин үеийн уран зохиолын онол түүхийнзангилаа асуудлууд. Улаанбаатар. “Соёмбо принтиг” ХХК.3. (1991). Зүс бүгэг андууд. Улаангом.4. Мөнхтөр Д., Лхагвасүрэн Б., (1988). Цаг мөрний эрэгт, Алс аавын нутаг.Ховд.5. Энхбаяр Д., (2012). Салхинд савлах эзгүй дүйжин мэт шүлгүүд.Улаанбаатар.
209МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ШУУДАН БИЧИГ, ЦАХИЛГААН МЭДЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХОРООНД МОНТА ХАМААРЧ БАЙСНЫГ ТОДОТГОХ ЗАРИМ БАРИМТШ.Батболд 1* Түлхүүр үгс: Ардын хувьсгал, цахилгаан мэдээ, Шуудан бичиг, цахилгаанымэдээний ерөнхий хороо ба МОНТА-гийн хамаарал, үйл ажиллагааАливаа улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тогтолцоог бүрдүүлэгчнэг хүчин зүйл бол мэдээллийн агентлаг билээ. Нөгөө талаасаа тусгаартогтносон, бүрэн эрхт улсад заавал байдаг, тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэгболдог хэвлэл мэдээллийн бүтэц нь үндэсний мэдээллийн агентлаг юм. Энэжишгээр 1921 онд Ардын хувьсгал ялж, орчин үеийн Монгол Улс байгуулагдахадМОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийг Ардын Засгийн газрын анхныбайгууллагуудын нэг болгож их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончидүүсгэн байгуулсан түүхтэй.Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг, үндэсниймэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаандмэдээлэл цуглуулж, түгээх үндсэн үйл ажиллагааны хүрээнд мэдээллээрдамжуулж гадаадад улс орноо сурталчлах, дэлхий дахины мэдээллээр дотоодынолон нийтийг шуурхай хангах, албан ёсны мэдээллийн эх сурвалж болох зэргээрнийгэм, сэтгүүл зүйн хөгжилд зохих үүргээ гүйцэтгэж, Монголын олон нийтийнмэдээллийн хэрэгслийн систем, тогтолцоог бүрдүүлэгч эд эс болж ирсэн юм.МОНТА буюу МОНЦАМЭ нь анхны мэдээгээ 1921 оны 3 дугаар сарын18-ны өдөр одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас түгээжээ.Ардын хувьсгалын анхны ялалтын тухай мэдээг “МОНТА мэдээлэв” гэсэн эхсурвалжтайгаар РОСТА-гийн нэр дээр явуулсан хүн бол Монгол ардын журамтцэргийн сурган боловсруулах тасагт зөвлөх-сургагчийн алба хааж байсанИ.Г.Демко байв. Тэрбээр хожим 1967 онд Монгол Улсад зочлон ирэхдээ МАХНын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтийн хүсэлтээр дуртгалаабичиж өгсөн бөгөөд уг дуртгалыг 1981 онд “И.Г.Демко: Ардын хувьсгалын үйлхэргийн төлөө” нэрээр ном болгож гаргасан нь МОНЦАМЭ агентлагийн эхэнүеийн түүхийг тодруулахад чухал баримт болж үлджээ.И.Г.Демко МОНТА-гийн анхны мэдээллийг хэрхэн бэлтгэсэн тухайгаа “...Рещиковын байшинд ирж түр амарсны дараа би РОСТА агентлагийн нэр дээрявуулах хоёр цахилгаан мэдээний эхийг төлөвлөх ажилд оров. Эхний цахилгааннь 1921 оны гуравдугаар сарын 18-нд Монгол ардын журамт цэрэг Маймаачинхятадын эзэмшлийн хүчний олон мянган цэргээс амжилттай чөлөөлсөн тухай,хоёрдох нь Монгол ардын түр Засгийн газар байгуулагдсан тухай мэдээ байлаа...Элмэдээний эх нооргийг бид бас Монгол ардын түр засгийн газрын хариуцлагатай 1 МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн докторант
210МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нөхдөд үзүүлж, МОНТА хэмээх нэрээр явуулахаар тохиролцсон билээ. Жич,МОНТА хэмээх Монголын цахилгаан мэдээний хороог 1921 оны тавдугаар сардалбан ёсоор байгуулахын өмнө Ардын түр засгийн газрын албан мэдээг мөнтэрхүү нэрээр гадагш нэвтрүүлж байх шийдвэр гарч би бусад зарим нөхдийн хамттэр үүргийг гүйцэтгэж байсан юм” (Демко, 1981:48-49) хэмээн бичиж үлдээжээ.Эндээс харахад Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлсөн орой “Монгол Ардынжурамт цэргүүд анхны ялалтаа байгууллаа”, “Монгол ардын түр засгийн газарбайгуулагдлаа” гэсэн 2 мэдээг МОНТА мэдээлэв хэмээн РОСТА-гийн нэр дээрявуулсан болж таарч байгаа юм. Харин “Правда” сонины 1921 оны 3 дугаарсарын 30-ны өдрийн дугаарын 4-р нүүрт “Восстание Монголов” (Монголчуудынбослого) нэрээр (Правда, 1921:4) РОСТА-гаас эш татсан байдлаар мэдээлэгдсэнмэдээ нь Г.Демкогийн дээрх хоёр мэдээг нийлүүлсэн агуулгатай нийтлэгджээ.“Правда” сонинд нийтлэгдсэн “Монголчуудын бослого” мэдээтэй яг адилханагуулгатай, бага зэргийн нэмэлт тайлбартай “Маймаачинг чөлөөлөв” нэртэймэдээ “Известия” сонины 1921 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт(Известия, 1921:4) мөн нийтлэгдсэн байна. Түүнчлэн “Советская Сибирь”,“Власть труда” зэрэг Дорнод Сибирийн бүс нутагт гарч байсан сонинуудад чтухайн үеийн Тройцкосавск буюу Ар Хиагтаас эх сурвалжтай Хиагтыг чөлөөсөнтухай мэдээнүүд гарчээ. Энэ бүхэн нь бүгд И.Г.Демкогийн дамжуулсан МОНТАанхдагч эх сурвалжтай мэдээллүүд байх бүрэн боломжтой байна.И.Г.Демко МОНТА-гийн анхны мэдээг дамжуулсан төдийгүй бас анхныэрхлэгчээр нь хавсран ажиллаж байсан бөгөөд 1921 оны зургаадугаар сарындунд үе хүртэл МОНТА-гийн нэрээр РОСТА зэрэг оросын хэвлэл мэдээллийнхэрэгслүүд руу мэдээ дамжуулсан аж. “...Тэр өдөр (1921 оны зургаадугаарсарын 6) Борисов Троицкосавскийн районд дайсныг ялсан тухай цахилгаанмэдээ бэлтгээд МОНТА-гийн нэрээр РОСТА агентлагт уламжлахыг над даатгажөөрөө миний оронд хянах байрнаа үлдэв...6-р сарын 17-18-ны үед МАН-ын Төвхорооны урилгаар Коминтернийн Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарынгазрын томилолтоор цэргийн ба штабын ажилтны хоёр дахь хэсэг хүрэлцэнирэв. Тэдний дотроос Василий Людвигович Букатый цэргийн зөвлөлийнгишүүнээр, түүний гэргий Зинаида Николаевна Шахматова миний орондМОНТА-гийн албанаа тус тус томилогдсон юм” (Демко, 1981:81-83) хэмээнтэрбээр дуртгалдаа бичжээ. Энэхүү МОНТА-гийн эхэн үеийн түүхэнд холбогдохЗ.Н.Шахматовагийн талаар түүний нөхөр В.Л.Букатый бас хожим дурссан байгааюм. “Интернационалч найрамдлын үйлсэд хүчин зүтгэгсэд” номд хэвлэгдсэнтүүний дурсамжид “...Бас энэ хэсгийн бүрэлдэхүүнд шинэ тутам байгуулагдсан“МОНТА” гэдэг цахилгаан мэдээний газар ажиллах З.Н.Шахматова оролцсонюм...1921 оны хавар байгуулагдсан “МОНТА” агентлаг Монголд өрнөж байгаахувьсгалт хөдөлгөөний явц, шинэ Монголын улс төрийн үйл амьдралыг гадаадорнуудад шуурхай мэдээлэх талаар нэлээд ажил хийж байв. Миний гэргийЗ.Н.Шахматова энэ байгууллагад хэсэг зуур ажиллаж байсан юм” (Букатый,1970:42, 46, 47) хэмээжээ.И.Г.Демко болон В.Л.Букатый нарын эдгээр дурсамжид МОНТА нь 1921оны 5-р сард албан ёсоор байгуулагдсан тухай дурдсан байгаа юм. Үнэхээр ч
211МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МАН-ын Төв хорооны гишүүдийн өргөтгөсөн хурлаар 1921 оны тавдугаар сарын19-ний өдөр “МОНТА хэмээх нэр бүхий цахилгаан мэдээг сурвалжлан хураажнэвтрүүлэх газрыг зохион байгуулахын тухай” хэлэлцээд “МОНТА хэмээх нэрбүхий бөгөөд монголын цахилгаан мэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыгбайгуулахаар төлөвлөн хүргүүлсэн тогтоолыг зүйтэй болохоор үзэж, Засгийнгазраа батлуулахаар дурдан шилжүүлэх” тогтоол гаргажээ (МАХН, 1981:80).Энэ тогтоолыг И.Г.Демко нар МОНТА-г байгуулсан явдал гэж үзэж байжээ гэдэгнь эндээс харагдаж байгаа юм. Доктор Г.Дэлэг ч “Монголын тогтмол хэвлэлийнтүүхэн тэмдэглэл” номдоо МОНТА-г байгуулах шийдвэр 1921 оны 5-р сарын 19-нд гарсан талаар бичсэн нь МАН-ын Төв хорооны хурлын шийдвэрээр МОНТАалбан ёсоор байгуулагдсан гэж үзсэнтэй холбоотой болов уу. Харин бодитбайдал дээр тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч МОНТА-г албан ёсоорбайгуулах ажил хойшлогдсон бололтой.Хэдийгээр Засгийн газраас албан ёсоор байгуулаагүй байсан боловчМОНТА энэхүү нэрээрээ мэдээллээ дамжуулсаар байсан нь И.Г.Демкогийнболон В.Л.Букатыйгийн дурсамжаар ч, бусад Оросын хэвлэлд гарсанмэдээнүүдээр ч нотлогддог. Өөрөөр хэлбэл, 1921 оны 7-р сарын 19-ний өдөрАрдын Засгийн газрын 6-р хуралдаанаар Шуудан бичиг, цахилгаан мэдээнийерөнхий хороог албан ёсоор байгуулах хүртэл МОНТА гадагшаа мэдээгээнэвтрүүлсээр байсан гэсэн үг. Тухайлбал, Эрхүү мужийн “Власть Труда” сонины1921 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн дугаарт “Улаан ба цагаан Монгол”гэсэн товч тоймыг “МОНТА-гийн мэдээ” хэмээсэн тодотголтой нийтэлсэн байгаабол түүнээс 2 хоногийн дараах 28-ны өдрийн дугаарынхаа 1-р нүүрт “Монголоронд” хөмсөг дор “МОНТА байгуулагдлаа”, “Хятадын эсрэг босохыг уриалсанХутагтын уриалга”, “Улаан монголчуудын тулган шаардах бичиг” гэсэн 3 мэдээгМОНТА-гийн нэрээр нийтэлсэн байна (Власть Труда, 1921). Мөн 1921 оны 7-рсарын 13-ны өдрийн “Власть Труда” сонинд \"Монголчууд чөлөөлөгчдөө баярёслолын байдалтай угтан авлаа\", \"Монголын шинэ засгийн газар\", “Цагаантныдээрэмчдийг баривчиллаа” гэсэн дахин 3 мэдээг МОНТА-г эх сурвалж болгоннийтэлжээ (Власть Труда, 1921).Дээр дурдсан 1921 оны 5-р сарын 19-ны өдрийн МАН-ын Төв хорооныгишүүдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, МОНТА хэмээх нэр бүхий цахилгаанмэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыг байгуулахаар Засгийн газартшилжүүлсэнтогтоолАрдынхувьсгалынялалтыг тунхагласныдарааханбуюу1921оны 7 дугаар сарын 19-ний Ардын засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж,энэ өдрийн 6-р хуралдааны тогтоолын 2 дахь заалтаар Шуудан бичиг, цахилгаанмэдээний ерөнхий хороог байгуулахад сая хэлбэржжээ. Өөрөөр хэлбэл, Шууданбичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны энэхүү бүтцэд одоогийн шуудан,холбооны газартай хамт Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА-гбайгуулжээ гэж үзэж байгаа юм.Нөгөө талаар энэ өдөр Ардын хувьсгал ялсны дараа байгуулагдсан МонголУлсын шинэ засгийн газрын анхны сонин “Уриа” Нийслэл хүрээнд хэвлэгдэжэхэлжээ. МОНТА нь “Уриа” зэрэг сониныг гадаад мэдээгээр хангах үүрэг хүлээжбайжээ. Энэ тухай доктор Г.Дэлэг “...Мөн энэ үеэр сонин хэвлэлийг гадаадын
212МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34мэдээгээр хангах зорилготой Монголын цахилгаан мэдээний газар байгуулагдажажлаа эхлэв. Монголын цахилгаан мэдээний газар байгуулах тухай ардынхувьсгал ялахаас өмнө бүр 1921 оны тавдугаар сарын 19-нд болсон МАН-ынТөв хорооны хурлаар хэлэлцсэн байна” (Дэлэг, 1965:239-240) гэсэн бол докторЛ.Түдэв ”Ардын эрхт засагт шинэ Монгол Улсын анхны сонин “Уриа” нэрээр 1921оны долоодугаар сарын 19-нд Нийслэл хүрээнд хэвлэгдэн гарав. “Уриа” сониндгадаад мэдээ нэвтрүүлэх зорилгоор “Монголын цахилгаан мэдээний агентлаг”-ийг (МОНТА) байгуулсан юм” (Түдэв, 2005:311, 313) хэмээн тэмдэглэжээ. Мөндоктор Т.Баасансүрэн “Монголд үндэсний мэдээллийн агентлаг албан ёсоорбайгуулагдсан нь 1921 оны 7-р сарын 19-ний өдөр. Монголын засгийн газраас1921 оны 7-р сарын 19-нд гаргасан 6 дугаар хурлын тогтоолын 2-р зүйлд “Шууданбичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулах тухай хэлэлцээд уг хороогбайгуулахаар тогтсон тул гүн Цэдэвсүрэнг Ерөнхийлөн захирах түшмэлд, И.СМаслаковыг туслах түшмэлээр тус тус тохоон томилов гэсэн байна. Ерөнхийхороог Дотоод Яамнаа захирах ба албан хаагчдыг Ерөнхий сайд өөрөө зохисыгүзэж хянан тогтоож суулгаваас зохино хэмээхээс гадна албан хаагчдыг чадвалмонгол хүнээр хаалгаваас зохино гэж уг тогтоолд заажээ” гэжээ (Баасансүрэн,2016:6).Эндээс Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА буюу МОНЦАМЭ ньАрдын засгийн газрын анхны байгууллагуудын нэг, 7-р сарын 19-нд байгуулагдсаннь бодитой гэсэн үндэслэл гарч ирж байна. Үндсэн үүрэг нь цахилгаан мэдээхүлээж авах, дамжуулах, тухайн үеийн сонин хэвлэлийг гадаадын үйл явдлынмэдээгээр хангах, мөн Монголын тухай мэдээллийг гадаад улс орнуудад түгээх(орос хэлээр) байсан нь ч бас харагдаж байгаа юм.МОНТА буюу МОНЦАМЭ нь Шуудан бичиг, цахилгааны мэдээний ерөнхийхороонд хамааралтай байсныг нотлох үндэслэл гэж үзэж болохоор тодорхойбаримт бичгүүд бий. Тухайлбал, 1921 оны 11 дүгээр сарын 17-нд байгуулсан“Монгол Улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын хооронд цахилгаан мэдээсолилцох тухай хэлэлцээ”-ний тайлбарын 7-р зүйлд “МОНТА ба ДАЛЬТА хэмээхтөмөр утасны хороодын хооронд нэвтрэлцсэн утаснаас хураах үнийг тусгайхэлэлцэн тогтмуй” (Монгол-Зөвлөлтийн харилцаа, 1976:93) хэмээжээ. ЭндМОНТА-г АДБНУ-ынмэдээллийн ДАЛЬТА агентлагтай холбон дурдсанаас үзэхэдхэвлэлийн мэдээ дамжуулах тухай агуулгатай байна хэмээн үзэж болохоорбайна. Мөн 1924 оны 10 дугаар сарын 3-нд байгуулсан “Монгол Зөвлөлтийнхооронд нэвтрүүлэх цахилгаан мэдээний гэрээ”-ний Тавдугаар зүйлд “РОСТА,МОНТА хэмээх цахилгаан сэтгүүлийн мэдээг гэрээ бичиг байгуулсан хоёрэтгээдийн хооронд нэвтрүүлэхэд тогтсон үнийн хагас хувийг хураавал зохино”(Монгол-Зөвлөлтийн харилцаа, 1976:124) гэж тусгагджээ. Энэхүү гэрээг үндсэнхэрэгжүүлэгч нь Зөвлөлийн Засагт Холбоот Улсын шуудан цахилгаан мэдээнийяам, Монгол Улсын шуудан цахилгаан мэдээг захирах газар байгаа ба МОНТАмөн л тухайн үеийн Оросын мэдээллийн агентлаг РОСТА-тай мэдээлэл харилцансолилцох агуулгаар нэр дурдагдсан байна., Түүнчлэн 1927 оны хоёрдугаарсарын 22-нд байгуулагдсан “БНМАУ, ЗСБНХУ хоёрын хооронд цахилгаан мэдээхарилцан нэвтрүүлэлцэх тухай хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг”-ийн Тавдугаар
213МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зүйлд “ТАСС, МОНЦАМ /орос эх болон протоколд МОЦАМ гэж бичсэн/ хэмээхцахилгаан сэтгүүлийн мэдээг гэрээ бичиг байгуулсан хоёр этгээдийн хооронднэвтрүүлэхэд тогтоосон үнийн хагас хувийг хурааваас зохино” гээд гэрээбичгийг дагалдаж гарсан “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд цахилгаан мэдээгээрнэвтрэлцэх гэрээ ба энэ гэрээнд нэмж тогтоосон протоколын хугацааг сунгасантухай протокол”-ийн Тавдугаар зүйлд “РОСТА МОНТА хэмээхийг ТАСС МОЦАМхэмээн нэрийдэхээр” (Монгол-Зөвлөлтийн харилцаа, 1976:170, 172) тодотгосонбайна. Энэ гэрээнд Монголын талаас Монгол Ард Улсын Гадаад явдлын яамнытөлөөлөгч, мөн яамны эрхэлсэн түшмэл Даваа, Цахилгаан мэдээ шууданбичгийн ерөнхий хорооны эрхэлсэн дарга Сэрээтэр нар гарын үсэг зурсанбайгаа юм. Гэрээ болон протоколын агуулгаас хэд хэдэн сонирхолтой дүгнэлтхийж болохоор байна.1. МОНТА нэрийг монголчилж МОЦАМ/МОНЦАМ болгох оролдлого хийжээ.2. 1927 онд МОЦАМ цахилгаан сэтгүүл хэмээгдэн Оросоос мэдээ хүлээжавах, явуулах үндсэн үүргээ гүйцэтгэж байсан байна. ТАСС-ын шугамаархүлээж авсан мэдээг төр засгийн байгууллагууд болон сонин хэвлэлдорчуулан бэлтгэж өгдөг байсан нь тодорхой.3. Энэ үед МОЦАМ Цахилгаан мэдээ шуудан бичгийн ерөнхий хорооныхарьяа/нөлөөлөлд байсаар байжээ.Дээрх гэрээ хэлэлцээрүүдээс хойш 1930 оны тавдугаар сарын 20-ндбайгуулагдсан “Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд цахилгаан мэдээгээр харилцахтухай хэлэлцээр”-т МОНТА дахин нэр дурдагдаж байна. Тус хэлэлцээрийнгуравдугаар зүйлд “Цахилгаан мэдээг шууд харилцах явдлыг Эрхүү, Алтанбулаг,Улаанбаатарт явуулан гүйцэтгэж түүний хамт хоёр этгээдээс даруйхнаа МОНТА,Хатгал, Дайчин ван, Хөшөө мод, Жаргалант, Улаанбаатар хийгээд Баянтүмэнхан уулуудын цахилгаан мэдээний хороонуудыг холбох аргыг явуулна” (МонголЗөвлөлтийн харилцаа, 1976:145, 246) гэж тусгасан байна. Гэрээг Холбоот Улсыншуудан ба цахилгаан мэдээний яам, БНМАУ-ын шуудан ба цахилгаан мэдээнийерөнхий хороо хариуцаж байгаа ба МОНТА мэдээлэл дамжуулан, хүлээн авахүүргээ энэ үед ч гүйцэтгэж байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.Дээрх гэрээ хэлэлцээрүүдээс харахад, МАХН-ын Төв хорооны 1921 онытавдугаар сарын 19-ний өдрийн тогтоол Засгийн газарт очиж хэлбэржихдээМОНТА-г Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороонд багтаасангэдэг нь үндэслэлтэй. Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооныЦАХИЛГААН МЭДЭЭ нь Монголын үндэсний мэдээллийн агентлаг-МОНТАбайжээ. Энэ хэвээр 1930-аад он гартал баттай үйл ажиллагаа нь үргэлжилсэнбайна. Харин сонин хэвлэл эрхлэн гаргаж байсан ажил нь “Нийслэлийн шинэсонин”, “Ардын эрх”, “Үнэн” сонин зэрэгт уусаж, цахилгаан мэдээ дамжуулах,хүлээн авч орчуулж түгээх гол үүрэг гүйцэтгэж байжээ хэмээн үзэж болохоорбайна. Энэ нь МОНЦАМЭ-гийн ахмад ажилтан Ц.Тэрбишийн 1930-аад оныМОНЦАМЭ-гийн үйл ажиллагааны талаарх дурсамжтай ч агуулгын хувьдтохирч байгаа юм. Тэрбээр “...МОНТА хэдэн жилийн дараа Цэргийн яамныхарьяаллаас Холбооны газарт шилжин 1930-аад оны дунд үеэс МОНТА-гийн үйл
214МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ажиллагааг залгамжлагч “Радиобюро” гэдэг нэгэн жижгэвтэр авсаархан газархолбоонд буй болж агаарын долгион ашиглан нарийн цаасан лент дээр оросхэлээр морз үсгээр бичигдсэн ТАСС агентлагийн мэдээ “трансметр” гэгч хүлээнавагч аппаратаар 24 цагийн турш автоматаар тасралтгүй ирж, холбооны радиооператорч нар 24 цагаар ээлжлэн орос бичгийн машинд морз үсгээс орос хэлээрбуулган хортой цаасаар олшруулан машиндаж, Намын төв хороо, Засгийн газар,“Үнэн” сонин, Гадаад яам, Зөвлөлтийн элчин сайдын яам зэрэг газруудад 1957он хүртэл тогтмол хувилан тарааж ирсэн юм. Мөн “Үнэн” сонин, радиогийн оросхэлээр гардаг Монголын гадаад мэдээг “Пүншровка” гэдэг морз үсгээр цоологчаппаратаар ТАСС-ын холбоонд шууд нэвтрүүлдэг байсан. Эндээс үзэхэд төвцахилгаан хорооны радио товчоо /бюро/ нь МОНЦАМЭ агентлагийн одоогийнгүйцэтгэж буй үндсэн үүргийн нэг ТАСС-ын мэдээг хүлээн авах, нэвтрүүлэхажлыг гүйцэтгэсээр ирсэн гэж үзэж болох юм гэж боддог” (Тэрбиш, 2001:169)хэмээн дурсжээ. Ц.Тэрбиш бол 1930-аад онд төв холбоонд ажиллаж байсан,1957 онд МОНЦАМЭ агентлагийг шинэчлэн байгуулахад холбооны чиглэлийнажлыг хариуцсан анхны ажилтнуудын нэгээр томилогдон ирж, Техникийнхэлтсийн даргаар ажилласан хүн. Түүний энэ дурсамжаас МОНТА 1930-аадонд ч гадаад мэдээ орчуулах, монголын талаарх мэдээг гадаад руу нэвтрүүлэхүндсэн үүргээ гүйцэтгэж байжээ гэдэг нь харагддаг. Яг энэ үүрэг нь 1957 ондшинэчлэн байгуулагдсан МОНЦАМЭ-д уламжлагдан ирсэн байгаа юм.1957 онд МОНТА/МОЦАМ/МОНЦАМ-ыг МОНЦАМЭ нэр хэмээн нэрлэжорчин цагийн мэдээллийн агентлагийн сонгодог хэлбэрээр байгуулсан нь чсанамсаргүй хэрэг биш байсан нь харагдаж байна. Тэр цагаас хойш 1990оныг хүртэл МОНЦАМЭ, Монголын радио, Монгол телевизийг нэгтгэсэнМэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байсан, үүний МЭДЭЭЛЭЛ гэсэннь МОНЦАМЭ-гийн үүргийг тодотгодог байсантай ч агуулгын хувьд нийцэжбайгаа юм. 1921 онд байгуулсан Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхийхорооны уламжлал байсан учраас хожим Мэдээлэл, радио, телевизийн улсынхороо бий болсон хэрэг. Энэ утгаараа МОНТА буюу МОНЦАМЭ-гийн албанёсоор байгуулагдсан байгуулагдсан өдөр нь 1921 оны 7-р сарын 19, өнгөрсөнхугацаанд үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилжээ гэж үзэх үндэслэлтэй байна.Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА цахилгаан мэдээ хүлээнавч дамжуулахаас гадна 1922 оноос монгол, орос хэлээр анхныхаа сонин /сэтгүүл/-уудыг гаргаж байсан түүхтэй. Энэ нь монгол хэлээрх “Хураангуйсэтгүүл”, орос хэлээрх “Бюллетень-Монгольского Телеграфного Агенства(“МОНТА”)” болно. Орос хэлээрх “Бюллетень Монгольского ТелеграфногоАгенства (“МОНТА”)” нь 1922 оны тавдугаар 25-нд анхны дугаараа гаргасан болмонгол хэлээрх “Хураангуй сэтгүүл”-ийн анхны дугаар 1922 оны зургаадугаарсарын 22-нд гарчээ. Агуулгын хувьд “Хураангуй сэтгүүл”-д зөвхөн Монголд болжбуй үйл явдлыг төдийгүй олон улсын амьдралаас дэлгэрэнгүй мэдээлж байсанбол “Бюллетень МОНТА” нь Монголын талаарх мэдээллийг түлхүү нийтэлжбайжээ. МОНТА-гийн монгол, орос хэлээр гарч байсан “Хураангуй сэтгүүл”-ийн талаар анх доктор Г.Дэлэг “Монголын тогтмол хэвлэлийн түүх” номын 4-рбүлэг “Ардын засгийн эхний жилүүдийн Монголын хэвлэл” хэсэгт дэлгэрэнгүй
215МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34өгүүлсэн (Дэлэг, 1965:291-306) бол доктор Т.Баасансүрэн Улсын төв номын сандбайсан “Хураангуй сэтгүүл”-ийн монгол, орос хэлээрх бүх дугаарыг үзэж, мэдээмэдээллийг худам монгол бичиг болон орос хэлээс хөрвүүлүүлэн дэлгэрэнгүйсудалгааны өгүүлэлтэйгээр бие даасан ном гаргасан юм. “Бюллетень МОНТА”,“Хураангуй сэтгүүл” хоёр нь 1923 оны 6-р сарын 28-нийг хүртэл хэвлэгдсэн,“Бюллетень МОНТА” нь орос хэлээр 150-200 хувиар, “Хураангуй сэтгүүл” нь500-1000 хувиар гарч байсан бөгөөд орос хэл дээр 100 гаруй дугаар, “Хураангуйсэтгүүл” нэрээр монгол хэл дээр 92 дугаар хэвлэгджээ (Баасансүрэн, 2009).Доктор Л.Түдэв “Монголын цахилгаан мэдээний газар, “Уриа” сонин хамтран1922 оны 6-р срын 22-ноос 1923 оны 6-р сарын 28 хүртэл “Хураангуй сэтгүүл”гэдэг бага оврын сониныг 7 хоногт 2 удаа гаргаж нэгэн жилийн хугацаанд 92дугаар гаргасан нь Монгол Ардын нам, Засгийн хэвлэл, ер нь цаашдаа тогтмолхэвлэлүүдэд заншил болж хэвшсэн дагуул хэвлэлийн анхдагч нь байжээ.“Хураангуй сэтгүүл” 500 хувиар хэвлэгддэг байв. “Хураангуй сэтгүүл” нь “Уриа”сонины товч шуурхай мэдээллийн индэр байсан ажээ. Мөнөөхөн сонин бас орос,монгол хэлээр гарч байсан тул олон улсад тарж шинэ Монголын “билитерал” (хосхэлт) мэдээллийн эхийг тавьсан билээ” хэмээн (Түдэв, 2005:313) тэмдэглэжээ.Хамтран гаргаж байсан нь ч МҮНС-гийн архивд буй “Хураангуй сэтгүүл”-ийннүүрэнд “Энэхүү хураангуй сэтгүүлийг “Уриа” сэтгүүл, МОНТА хэмээх Монголынцахилгаан мэдээний хорооноос 7 хоног тутам 2 удаа монгол үсгээр гаргамуй”гэснээс харагдаж байгаа юм. Харин орос хэлээрх “Бюллетень МОНТА”-д“Уриа” болон бусад сонинтой хамтарсан тухай тодотгол байхгүй. “БюллетеньМонгольского Телеграфного Агенства (“МОНТА”)” хэмээсэн орос толгойтой,тодотголд нь “монгол, орос хэлээр 7 хоногт хоёр удаа гарна” хэмээжээ. Эндээс“Хураангуй сэтгүүл”-ийг монгол хэлээр МОНТА, “Уриа” сонин хамтарч, оросхэлээр МОНТА бие дааж гаргаж байжээ гэж үзэж болохоор байгаа юм.Орос хэлээрх “Бюллетень-Монгольского Телеграфного Агенства(“МОНТА”)”-г 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр зогсоож, монголхэлээр гарч байсан “Хураангуй сэтгүүл”-ийг өөр сонинд нэгтгэснээр МОНТАгийн бие даасан хэвлэл эрхлэх үйл ажиллагаа тасалдаж, бусад сонин хэвлэлийнхавсарга байдлаар ажилласан мэт харагддаг. Учир нь 1923 оны 7-р сардхуралдсан МАН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Уриа” сониныгМОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн хэвлэл “Хураангуй сэтгүүл”-тэй нийлүүлжнэгтгээд “ Нийслэлийн шинэ сонин” нэрээр гаргах болсон байна. Дараа жилнь буюу 1924 оны 2-р сард МАН-ын Төв хороо, Засгийн газрын хамтарсаншийдвэрээр “Нийслэлийн шинэ сонин”-г “Ардын эрх” сонин болгон дахинөөрчлөн зохион байгуулжээ. Улмаар 1925 оны 4-р сард МАХН-ын Төв хороо,Бүх Монголын ХЗЭ-ийн шийдвэрээр дахиад л “Ардын эрх” сониныг хэвлэхээзогсоож, “Үнэн” нэрээр гаргаж эхэлсэн байна.ДүгнэлтМОНТА байгуулагдсан өдрийг 1921 оны 7-р сарын 19 буюу “Шуудан бичиг,цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан өдрөөр тогтох нь зөв үү? Анхнымэдээгээ цацсан 3-р сарын 18, эсвэл МАН-ын Төв хорооны хурлаар байгуулах
216МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34тухай хэлэлцсэн 5-р сарын 19-нд байгуулагдсан хэмээх нь зөв юм биш үү гэсэнасуултыг харилцаа холбооны түүхийг судалдаг зарим судлаач хөнддөг.Дээр дурдсан баримтуудаас харахад МОНТА-г Шуудан бичиг, цахилгаанмэдээний ерөнхий хороонд хамаарч байжээ гэж үзэх үндэслэл хангалттайбайна. Энэ агуулгаараа 1921 оны 7-р сарын 19-нд МОНТА буюу өнөөдрийнМОНЦАМЭ, шуудан, холбооны газруудын хамт нэг тогтоолоор байгуулагджээгэж үзэх нь ташаа дүгнэлт биш байгаа юм.Тэр тусмаа энд баримт болгон авч үзсэн 1924, 1927, 1930 онд байгуулагдсанМонгол, Зөвлөлтийн хооронд цахилгаан мэдээ солилцох тухай гэрээ зэргээсМОНТА 1923 оноос бие даасан сонин эрхэлж гаргахаа больсон ч цахилгаанмэдээ дамжуулж, хүлээж авдаг үүргээ гүйцэтгэсээр байсан, хүлээж авсанцахилгаан мэдээнүүдээрээ нам, төрийн албан тушаалтнуудыг мэдээллээрхангахын зэрэгцээ тухайн үед гарч байсан сонин, сэтгүүлүүдэд ч нийлүүлдэгбайсан нь тодорхой байна.ResumeThe National news agency of any country performs the function of operativelydisseminating reliable information and news about its country both within the countryand abroad through brochures, newspapers, magazines, radio, television, electronic social networks and public media. Also, the National news agency is consideredand recognized as the official source of information of the given country both withinthe country and abroad. The organization, whose activities meet the above requirements, in Mongolia is the MONTSAME news agency. In other words, in Mongolia,this function has been performed by the MONTA agency or today's MONTSAMEnews agency for more than 100 years since March 18, 1921, when it published itsfirst news. This report contains new clarifications of some information regarding thehistory of the Mongolian National News Agency MONTSAME at the beginning periodof its activity.Researchers who have studied the issue of the agency creation from the pointof view of the history of the post and communications give different dates, raising thequestion: should the day of creation the General Committee of the Post Office andTelegraphic Information or July 19, 1921 be considered as the date of creation of theMONTA, or should we consider March 18, 1921, the day publication of the first news,or May 19, 1921 - the day of discussing the issue of establishing an agency at a meeting of the Central Committee of the Mongolian People's Party as the date of creation.As can be seen from the above documents, there are sufficient grounds to believe that MONTA was under the jurisdiction of the General Committee of the Post Office and Telegraph Information. In this sense, the conclusion that MONTA or today'sMONTSAME and the postal and communications organization were created on July19, 1921 by one decree is not erroneous.Moreover, from various documents, including agreements on the exchange oftelegraph information concluded between Mongolia and the Soviet Union in 1924,1927, 1930, it is clearly seen that MONTA continued to fulfill its function of transmitting and receiving telegraph information, providing party and state leaders with infor-
217МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34mation on the base of received news, provide news to the newspapers and magazines that were published at that time.Ашигласан ном, бүтээлийн жагсаалт1. Демко И.Г. 1981. Ардын хувьсгалын үйл хэргийн төлөө (Дуртгал).Орчуулж, редакторласан Даш, Д. УБ.2. (1970). Интернационалч найрамдлын үйлсэд хүчин зүтгэгсэд. Ред:Дашцэрэн Б. УБ.3. (1981). МАХН-ын тогтоол шийдвэр баримт бичгүүд. Ерөнхий ред:Намсрай Ц., Минис А. УБ.4. (1921). Ардын засгийн газрын 6-р хуралдааны тэмдэглэл, МОНЦАМЭархив.5. Дэлэг Г. (1965). Монголын тогтмол хэвлэлийн түүхэн тойм. УБ.6. Түдэв Л. (2005). Он цагийн мэдээ (Бүтээлийн чуулган XXIX боть). УБ.7. Баасансүрэн, Т. (2016). МОНТА буюу МОНЦАМЭ-ийн өчигдөр, өнөөдөр,маргааш. (Мэдээллийн агентлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хөгжлийнчиг хандлага. МОНЦАМЭ агентлагийн 95 жилийн ойд зориулсан эрдэмшинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл). УБ.8. (1976). Монгол-Зөвлөлтийн харилцаа 1921-1974. Баримт бичиг,материалын эмхэтгэл. I боть. 1921-1940. УБ.9. (2001). Миний нэр, Миний гэр-МОНЦАМЭ. Ред: Баасансүрэн Т. УБ.10. Баасансүрэн Т. (2009). ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл(Тэргүүн дэвтэр, II хэсэг). Ред Зулькафиль, М. Лочин, С. УБ.11. “Правда” сонин. 1921-03-30-ны өдрийн №68. Москва.12. “Известия” сонин. 1921-03-30-ны өдийн №68 (1271). Москва.13. “Власть Труда” сонин. 1921-04-26, 1921-04-28, 1921-07-13-ны өдрийн№435 (311), №437 (313), №497 (373). Эрхүү.
218МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МОНГОЛ АМАН ЗОХИОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН ДОМГИЙН ДҮРИЙН ТУХАЙ ШИНЖИЛГЭЭRULEMA1Хураангуй: БНХАУ – ын ӨМӨЗО – ны аман зохиолын нэг өвөрмөц төрөл зүйл болоххүүхдийн домог түүний үүсэл, онцлог, бусад домог болон домог үлгэрүүдээсялгарах ялгаа танилтуудын тухай түүхэн үеүүдийн хөгжил хувирал дээр ньжишээлэн тайлбарласан.Түлхүүр үг: Монгол аман зохиол, домог, хүүхдийн домог, шидэт үлгэр, урандүр, баларлаг үе, боолын нийгэм, феодал нийгэм, эв хамт нийгэм, антродологи/“Өнөө цагийн шинжээчид хүний хэл, ярианы чадвар генид ньтодорхойлогдсон байдаг хэмээн үздэг шиг бидний дотор домгийн сэтгэлгээ мөнпрограммчлагдсан байдаг гэхэд гайхах зүйл үгүй. Домог бүтээхүй нь бидний махцусанд шингэсэн зүйл бөгөөд хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг юм. (ЖонСатэрлэнд. 2016, х.7 – 8)Хүүхдийн домог бол хий бодлын өнгө гялбаа ихтэй хийсвэрлэн туурвисанүлгэр юм.Хүүхдийн домгийг Хятадаар “Дүн ухаа” гэдэг, “Дүн хуа” гэдэг үг Чин улсынсүүлчийн үеэр Японоос манай улсад (1909 онд шан үү бичиг хэвлэх газраасхэвлүүлсэн Сүн Юй Шивийн голлон найруулсан “Хүүхдийн домгийн түүвэр” гэжбайдаг) орж иржээ.Тэр нэр уул нь, гэр бүл, хүүхдийн цэцэрлэг, сургууль, соёлынгазар хүүхдэд ярьж өгдөг үлгэрийг зааж байлаа. Хэрэг дээрээ ийм дэг маяг эртүеэсээ байсан юм. Шидэт үлгэр домог ярианы нэгэн адилаар хүүхдийн домог ньардын аман зохиолын хэлбэрээр үе улирч ирсэн юм.Шидэт үлгэр, домог яриа нь хүүхдийн домгийн гол эх сурвалж болдог.Ардын дундах маш олон хүүхдийн домог нь шидэт үлгэр домог яриагаар дамжинулиран иржээ. Шидэт үлгэр, домог яриа нь олонхдоо хүүхдийн домгийн анхныматериал болдог бөгөөд илрүүлэх арга нь цоо хүүхдийн домогт хэрэглэгддэгюм. Хүүхдийн домог үлгэрийг хийсвэрлэн зохиогдсон, доторх гол баатрууднь сахиулсан баатарчууд байж болно, хүмүүний ертөнцийн энгийн хүмүүнбайж болно, бас амьтан ургамал бодис байж болно. Зохиолын баатраа сонгохталаар хүүхдийн домог юунд цоо хязгаарлагдах үгүй бөгөөд үлгэр хүүрнэх цагхугацаа, газар орон, хүмүүнийг тодорхойлдог. Хүүхдийн домог харин цагийнталаар бөөрөнхий, орон газрын талаар хийсвэр байж болно. Хүүхдийн домог1 МУБИС-ийн докторантДОКТОРАНТЫН БУЛАН2023/1 Дэвтэр 1-4
219МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нь эхлэхдээ шууд “эрт урьд цагт, өндөр уулын бэлд ийм нэг өвгөн сууж байжгэнэ” гэж зохиолоо эхэлдгийг бид үргэлж олж үздэг. Том хүмүүн хүүхдэд ярьжөгдөг үлгэр учраас, хүүхдийн домгийн хэв заншил нь дэгжин цовоолог, юморлог/хошин/ сонирхолтой байдаг юм.Домгийн үүсэл хөгжлийн талаар хэдэн зүйлийн хэллэг байдаг. Домог мунхагүеийн дээд шатанд үүсэж, балар эртний нийгмийн эцсээр хөгжлөө зогсжээ.Домог зэрлэг үеийн доорд шатнаар үүсэж, балар эртний нийгмийн задралтынүеэр хөгжлөө зогсож, түүний хөгжил хувирал бүхий л овог төрлийн нийгмийгхамарна. Домог зэрлэг үеийн доорд шатнаар үүсэж, боолт нийгмийн үедоргилдоо тулж, феодал нийгмийн сүүлч үеэр бууран, үүрэгт нийгмийн эхэн үеэрмөхнө. Домог зэрлэг үеийн доорд шатанд үүсэж, бүхий л ангит нийгмийг алсланшууд эв хамт нийгэмд хүрнэ. Домог бол хүмүүн төрөлхтний хүүхэд үед үүсэжхөгжинө.Эдгээр өгүүлэлт магадлалтыг ерөнхийлөн үзвэл, домгийн үүссэн цаг үеийнталаар хүмүүсийн үзэлт болон өгүүлэлт нилээд ойртон нийлж байна. Олонхнь бүр зэрлэг үеийн доорд шатаар хязгаарлан үзэж байна. Цөөн хүмүүн мунхагүеийн дээд шатаар үзсэн боловч үнэндээ энэ үе нь нөгөө зэрлэг үеийн доордшаттай шууд залгалдаж байгаа тул төдий их зөрүү үгүй. Саналын зөрөлдөөнголдуу домгийн хөгжлөө зогсох асуудал дээр төвлөрч байх бөгөөд зөрүү ньцоо нэлээд их байна. Домгийн хөгжлөө зогсох цаг үеийг адил бус цаг үеэрхязгаарласан тул түүний хөгжил хувирлын хамрах цагийн талаар бас адилгүйболох нь яриангүй.Хүмүүн төрөлхтний хүүхэд үе бол домгийн үүсэж хөгжих чухал үе мөн,домгийн хөгжил хүй нэгдлийн сүүлч үеэр оргилдоо тулжээ гэх олонх эрдэмтдийнсанал бол үндсэндээ зөв юм. Марксын хэлсэнчлэн “эртний үндэстнүүд урансанааны дунд, домгийн дунд түүхэн өмнөх үеэ өнгөрүүлсэн байжээ.” (Маркс:“Гегелийн гүн ухааны шүүмжлэлийн удиртгал”, “Маркс Энгельсийн сонгомолзохиол”. 1 дүгээр боть. 6 дугаар нүүр.) Иймээс домог их төлөв мунхаг үеийндээд шат буюу зарлиг үеийн доорд шатанд үүсэн эхэлж, хүй нэгдлийн сүүлчүеэр оргилдоо хүрэн, ангит нийгэмд орсноос хойш аажим аажмаар хөгжилнь зогсжээ. Домгийн хөгжил зогсжээ гэж байх нь нэгэнт зохиогдсон домог бүрустчихлаа гэсэн үг биш, ялангуяа түүний түүхэн ач холбогдлыг үгүйсгэж байгаахэрэг бүр ч биш, харин шинээр дахин гарахгүй болжээ гэсэн санаа төдий юм.Үнэндээ эртний хүмүүсийн зохиосон домог нь хойч үед уламжлагдан үлдэжхүмүүн төрөлхтөнд лут их нөлөө үйлдэл үзүүлсээр ирсэн юм. (Ийм ч цоо учраас“устлаа мөхлөө” гэж хэлсэнгүй, харин ч “хөгжлөө зогсжээ” гэж хэлсэн юм).“Бид бичмэл хэвлэл зүйлсийг утга зохиол хэмээн ойлгодог болохоос өмнө,“нугас шиг алхаж, сэлж, дуугарч байгаа бол нугас л мөн” гэгчийн үлгэрээр, домоггэж юу вэ гэдгийг тодорхойлох бас нэгэн ойлголт байжээ. Эрт дээр үеэс өдгөөхүртэлх хүн төрөлхтний түүх судлаач антропологичид /хүн судлаач нар/ үүнийгДОМОГ хэмээн нэрийддэг ... Домог гэхээрээ л эртний болхи зохиол байдаг юмбиш. Харин ч бүр нарийн цогц. Хоёрдугаарт, бичмэл хэвлэмэл зохиол хамаагүйхожим үүссэн байхад харин домог хүн үүсэхээс эхлээд бидэнтэй үргэлж хамтбайсан.” (Жон Сатэрлэнд. 2016, х.7-8)
220МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Монгол домгийн үүсэл хөгжлийн тухай гэвэл, 13 дугаар зууны эхээр Чингисхаан эл монгол аймгуудыг нэгтгэж, , эзэнт төр байгуулснаас монголчууд нэгдсэнүндэстний хувиар түүхэн тавцанд илэрчээ. Түүхийг үндэслэвэл, үүнээс нэлээдөмнө бараг 9,10 дугаар зууны үе буюу 7, 8 дугаар зуунаар монголын нийгэмдядуу баяны ялгаа гарч аажмаар ангит нийгэмд алхан орсон байжээ. Үүнээс нэнөмнөх үе гэвэл, байдал тодорхой мэдэгдэхгүй, гэвч монголчууд бас маш уртхугацааны хүүхэд үе буюу домгийн үеийг өнгөрүүлж, тун олон домог бүтээсэннь эргэлзээгүй. Монгол домгийн хөгжил хувирлыг сайхан ажиглавал, ихэвчлэншашинжих, түүхжүү ба үлгэржүү зам мөрөөр явагдсан байдалтай юм.Зуу мянган жилийн турш, ардын дундах хүүхдийн домог нь газар газрынүндэстний дунд уламжлагдан тархахдаа хүмүүсийн адил бусдын хүслэн бахэрэгцээгээр үргэлжлэн нөхвөрлөгдөж өөрчлөгдөж иржээ. Үүнд хүүхдийндомгийг төрөл зүйлээр нь ангилах арга олон байдаг. Жишээлбэл: зохиогчийних хувиас үзвэл, ардын дундах хүүхдийн домог ба бичгийн хүмүүн хүүхдийн гэжялгадаг. Ардын аман зохиолоор уламжилж ирсэн хүүхдийн домгийг цуглуулжэмхэтгэснийг нь ардын дундах хүүхдийн домог гээд, өөрөө зохион бүтээснийг ньбичгийн хүмүүний хүүхдийн домог гэдэг юм. Илрүүлсэн арга хэлбэрийн талааснь үзвэл, хүмүүнээс давсан, хүнчилсэн, энгийн хүмүүнийг бичсэн гэж гурвантөрөл хуваадаг.Хүмүүнээс давсан зүйлийг бичсэн хүүхдийн домог нь олонхдоо, ардындундах эсхүл эртний хүүхдийн домогт байдаг бөгөөд энэ нь байгалийн буюухэвийн байдлаас давсан хүмүүс хийгээд тэдний үйл ажиллагааг дүрслэнбичсэн байдаг. Иймэрхүү хүүхдийн домогт, бурхан сахиулсан мангас шулам,аварга хүмүүн одой хүү гардаг. Гол баатар нь олонхдоо ид шидтэй бөгөөдхачин сонирхолт мэргэжил чадалтай байдаг. Хүмүүнээс давсан зүйлийг бичсэнхүүхдийн домог нь Андерсоний “Галын хайрцаг”, Пушкины “Алтан загасныүлгэр”, Дундад улсын “Хэмэрлэг зураг”, “Загасчин хүү” зэрэг болно. Хүнчилсэнхэлбэрийн хүүхдийн домогт, хүмүүн төрөлхтнөөс бусад хүмүүний тухай оруулсанамьтай ба амьгүй хэсэг бодисыг бичиж, амь оруулахаар үл барам, тэднийг үзэлсанаа, санаа сэтгэлгээ, зан аальтай болгож, хүмүүнтэй адилаар үг хэлүүлж үйлявдлаар хөгжүүлдэг. Жишээлбэл: Андерсоний “Нугасны муухай дэгдээхий”,Келтойны “Хүүхэлдэйн учрал”, Ротелийн “Оросын сонгинын гэнэн учрал”, ЯанВен Жингийн “Хөвөх үүл” зэрэг болно. Үүнээс гадна шинжлэх ухааны хүүхдийндомог гэж байдаг. Тус зохиол нь хүүхдийн домог дахь уран санаалга болонадилтгал дүрслэлээр хүүхдэд шинжлэх ухааны зарим мэдлэгийг ухуулдаг.“Хүүхэд төрөлх чанараасаа болж хүүхдийн домог сонсох дуртай байдагбөгөөд (ямар нэгэн хүүхдийн домог бүрт бодит ахуйн зарим бүрэлдүүн байхюм), хүүхдүүдэд хүүхдийн домог ярьж өгөхдөө, түүний доторх тахиа муураарүг хэлүүлэхгүй бол хүүхдийн бахыг татаж чадахгүй шүү” гэж Ленин хэлсэн юм.(Ленин : \"Дайн ба энх тайвны тухай илтгэл”)Үүнд хүүхдийн домгийн доторх дүр бол бүхий л домгийн ид шид болох юм.Энэ нь хүүхэд багачуудын дур сонирхлыг татахаар барахгүй томчуудын дурсонирхлыг ч сэрвэлзүүлдэг байна. Монгол ардын хүүхдийн домог нь монголынхууч үлгэр, шидэт үлгэр, ёгт үлгэрийн суурь дээр улирч, хувирч хөгжиж ирсэн
221МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34болохоор хууч үлгэрийн үндэстэн угсаатны тухай, түүхт үйл хэргийн тухай,хүмүүний тухай, баатарчуудын амьдрал тэмцэл, газар нутгийн тогтоц бүтэц,хүмүүсийн зан аалийн агуулга, орон нутгийн, амьтан ургамлын тухай байдагмөртөө бүр л хамтын бүтээл байж ард түмний дотор хүүхэд багачуудын дундулам өргөн тархагдаж нийгэмч чанараар их байдаг.Монголчууд эрт дээр үеэсээ эхлэн ингэж домог үлгэрийн дүр төрхөөр, үйлявдлаар буюу араатан жигүүртэн, өвс ургамлын ямар нэгэн үнэн бодитой шинжтэмдэг, онцлогоос иш авч түүнийг тайлбарлахын үүднээс гардан ард түмэн өөрийнхайр хорслоо илтгэж таалал зэвүүцлээ үзүүлдэг ба үндэстэн угсаатны тухай,түүхт үйл хэргийн тухай, хүмүүний тухай, баатарчуудын амьдрал тэмцэл, газарнутгийн тогтоц бүтэц, хүмүүсийн зан аалийн агуулга, орон нутгийн тухай шидэтхүчтэн баатарчуудын үг яриа, үйл явдал, эрэлхэг баатарлаг зориг санаагаар ньүр хүүхдэдээ сайн мууг ялгаж, үнэн худлыг илчилж, эх орон цоо сэтгэлгээг бийболгож, эрэлхэг хүчтэн болохыг зоригжуулж, олноос давамгайлсан оюун ухааныгоргилуулж, үндэстэн угсаатны үүсэл гарал, түүхт хүмүүнийгээ үл мартаж, үрхүүхдэдээ тэднийг умартаж назгайрахыг ичээж, бүлгэмдэн нягтрахыг уриалж,өтгөс буурлаа хүндэтгэж, ахас ихэс, нялх бага хүүхэд дүү нараа хайрлахыгсурталчилж, аймаг угсаа, элгэн садан, эх нутгаа цэлмэг хөх огторгуйн дүүлэннисэх жигүүртэн шувуу, энгүй хөрст дэлхийн нэг ширхэг өвс ургамал, араатанамьтныг хайрлан хамгаалж, эе цогцолтой зэрэгцэн оршихыг уриалан ухуулж,хүмүүжүүлэн байна.Үүний тухай жишээ татвал монгол үсэг дээр хамаг эрт тэмдэглэгдэнолзлогдон үлдсэн хүүхдийн домог болох “Мянган толгойтой могой ба мянгансүүлтэй могой” - ийн үлгэр бол Чингис хаан хүүхдээ сургахад хэлж байсан үлгэрсургаал гэдэг. Тэр үлгэр сургаалд “Эрт урьдын цагт хоёр могой байв гэнэ. Нэгнь мянган толгойтой ганц сүүлтэй. Нөгөө нь гагц толгойтой мянган сүүлтэйгэнэ. Өвөл болох үед хоёр могой тус тусдаа нүх эрж ичээлэх болжээ. Арвантолгойтой могой нь аль ч нүхэнд орвоос цухалдан багтахгүй, олон толгой ньхарилцан хазалцаж тэмцэлдэн хамаг сүүл нь хэчнээн хичээвч нүхний гаднаүлдэж эцэстээ өвлийн хүйтэнд хөлдөөд үхжээ. Мянган сүүлтэй гагц толгойтоймогой нь харин амархан ичээний нүхэндээ орж өвлийг өнгөрөөж чадсан гэнэ.”Энэ домгийн агуулгын хувьд “Алун гоо эх таван мөсөөр хүүхдээ сургасан” хуучүлгэрийн хойно, хожмын цагт Чингис хаан бас хүүхэд ач нар, хөлөг баатрууддаабүлгэмдлийг эрхэмлэх тухай сургасан үлгэр домог боловч энэ нь ямар нэгэнхүмүүнээр гол дүрийг авсангүй могойгоор авсан нь нэгд: хүүхдүүдийн анхаарал,сониуч занг нь татаж, дур зоригийг нь хөгжөөсөн байдалтай. Хоёрт: Хүүхэд,баатар гэсэнгүй холион авахад хэлбэр, очир нь их дүрслэг, шог нөмөрлөг болно.Гуравт: маш энгийн боловч гүн гүнзгий ёс учрыг нээн харуулжээ.Иймэрхүү дүртэй нэг домгоор олон ёс ёрыг харуулсан үлгэр сургаал машолон байдаг. Үүний жишээ нь: \"Эрхий мэргэн” хэмээх домог болно.Тус домог нь:\"Эрт урьд цагт энэ дэлхийд долоон нар гараад, ган гачиг болоод, газрынлус халаагаад, ус мөрөн ширгээд, ургамал мод хатаад амьтан хүн халууцаад,адуу мал харангатаад, байх суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхиймэргэн гэдэг харснаа харвадаг, харавснаа онодог, хавтай мэргэн харваач байж
222МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34гэнээ. Огторгуйд гарсан олон нарыг чи онож харваад устгаад өгөөч гэж, олонамьтан түүнд очиж гуйж гэнэ.Эрийн эр төрсөнЭрхий мэргэн харваачЭрхийдээ эрчимтэйЭлгэндээ сөстэйЗалуу настайХалуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа эрдэж:Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй болэрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй (амьтанболоод) харанхуй нүхэнд амьдарна гэж ам алдаж андгай хийж гэнээ.Тэгээд Дорнодоос өрнөд хүртэл огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээснь харваад гарч гэнэ. Зургаан сумаар зургаан нарыг устгаад долоо дахь нарыгхарвахаар татаж, дэлж, шагайж нумаа татаж сумаа шившиж байтал нь хараацайшувуу хоорондуур нь орж халхалсанд, харваад орхисон чинь хараацайн сүүлийгсэт оносон учир (алтан) хараацайн сүүл хоёр салаа болчихсон гэнэ. Харинөнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур, барс гээд далдорчихож гэнэ.Эрхий мэргэн харваач хараацай шувууг садаа боллоо гэж харцага алагмориороо хөөж алах гэсэнд морь нь хэлж гэнэ:«Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг би гүйцэхгүйбол хөл мөчий нь огтлоод хөдөө газар хаяарай. Би эмээлт морио байгаад, энхэлдонхол газар амьдрах болно» гэж ам тангаргаа өгчээ.Хараацай шувууг хөөгөөд хариугүй гүйцэхийн даваан дээр хараацай шувуухаашаа ч хамаагүй хальт булт үсрээд арай гүйцэгдэлгүй зугтаасаар үүрийнхаруй бүрий хүргэчихэж гэнэ.Эрхий мэргэн уурлаад харцага алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоодхөдөө газар хаячихсан чинь алаг даага болчихож гэнэ. Алаг дааганы урд хоёрхөл богино байдгийн учир тэр гэнэ. Бас хараацай шувуу харуй бүрийгээр морьтойхүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцэх үү? Гүйцэх үү? гэждооглон бултан нисдэг нь тэр гэнэ.Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоороо эрхий хуруугаа огтолжхаяад, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болоодхаранхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ. Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдагүүнээс болсон гэнэ. Бас эрхий мэргэн харваач, тарвага болсноо мартаад оройөглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө оройн нарнаар нүхнээсээгардаг учир тэр гэнэ. Жич тарваганд хүн мах гэж хүн идэж болдоггүй мах байдагнь Эрхий мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар Эрхиймэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсонгэнэ». Энэ нь маш хөгжилтэй хүүхдийн анхаарлыг татдаг. Домгийн гол баатрыг“Xарснаа харвадаг,Харваснаа онодог,Хавтай мэргэн харваач,Эрийн эр дүрсэн
223МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Эрхий мэргэн харваачЭрхийдээ эрчимтэйЭлгэндээ цөстэйЗалуу настайХалуун цустай хүмүүн” гэж дүрсэлсэн нь хүүхдүүдийн сониуч занг ньсэрвэлжүүлж, цааш ухаж сонсохыг яардаг. Ид шид оруулж бичсэн нь эрхиймэргэнийг хүчин чадал, мэргэн ухаантай эрэлхэг баатар, насан бага, цусаншингэн, юу ч хийхээс буцахгүй, эрс шуурхай зан чанарыг илрүүлсэн ньхүүхдүүдийг хархан багаас нь арга ухаантай, эрэлхэг баатарлаг болж хүмүүжиххүслийг нь өдөөдөг байна.«Харуй бүрийгээс харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг бигүйцэхгүй бол хөл мөчийг нь огтлоод хөдөө газар хаяарай. Би эмээлт мориобайгаад, энхэл донхол газар амьдрах болно» гэж унасан морь нь ам тангаргааөгөөд эцэст нь буруудсан нь аливаа юманд ам гарч, хэтэрхий бардаж, онгирчболохгүйг залуу хүмүүс, хүүхэд багачуудад сургамжилсан сайхан сургаалтайявдал болжээ. “Эрхий мэргэн өөрөө эр хүмүүний ам тангаргийн ёсоороо эрхийхуруугаа огтолж хаяад, эр хүмүүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүйтарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ.” Энэ нь эр хүмүүнхэлсэндээ, хариуцлагатай байх сэтгэлийг илтгэж хүүхдүүдэд “хүмүүн болохбагаасаа, хөлөг болох унаганаасаа” гэх шиг итгэлтэй, хариуцлагатай, ухаалагцовоо, эрэлхэг зориг санаатай, холын харцтай, ирээдүйдээ итгэлтэй, хүмүүнболох ёсыг сурталчилдаг байна.Ингэж давуулан дүрслэх нь хүүхдийн домгийн нөмөрлөг шинж сонирхолтшинжийг чангатгадаг. Хүүхдийн домог хэрвээ ийм давуулалгүй бол өнгөгялбаагаа алдахад хүрнэ. Гэвч бяцхан уншигчдаа инээлгэх буюу суугдалөгөхийн тулд эрүй хороогүй /хаа хамаагүй, зүй тогтолгүй/ давуулж болохгүй.Давуулал нь амьдралын суурьтай байж, хэрэг бодьсын дотоод логиктой нийцэжбайх хэрэгтэй. Ингэвэл сая хүмүүсийг итгүүлнэ. Үүнээс гадна давуулах аргыгхэрэглэх үедээ хүүхдийн насны онцлогийг анхаарч, ой билгийн хэмжээнд ньтохируулах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн уран саналга, багц сонирхол зэрэгсэтгэцийн элементийг нь бодолхийлж харгалзах хэрэгтэй.Үүнээс гадна тус домогт “Тарвага яагаад эрхийгүй вэ?”, “Хараацай яагаадсүүл нь хайч шиг вэ”, “Алаг даага яахин үсэрдэг болсон?” гэх олон арвандомгийг нэг л домогт багтааж өгүүлдэг гайхамшигт чанар ч бас бий. Энэ нь бүрманай монголчуудын өвөг дээдсийн хурц сэргэлэн оюун ухаантай гэдгийг ч басхаруулж байдаг.Дүгнэлт: Хүүхдийн домогт уран сайхны дүрийг хүнчлэх, давуулах, бэлгэдэхзэрэг нь гол арга болно. Домгийн дүрийг бүтээхдээ хий бодол ба бодит ахуйгуялдуулахыг анхаарч байх ёстой боловч, хүүхдийн домог эрх биш баялаг сайханхий бодолтой байж сая тэр цагт амь орно, хэрэв хий бодол буюу уран саналгаүгүй бол хүүхдийн домог амь насгүй болно. Гэвч энэ нь бас амьдралаас хөндийрчдур зоргоороо бичих гэсэн явдал хараахан биш. Хүүхдийн домог заавал бодитахуйгаар үндэс болгож бодит ахуйг тусгах хэрэгтэй. Мөн тэрчлэн амьдралынхууль жам ба байгалийн жамыг дагах хэрэгтэй. Тийм учраас хүүхдийн домог
224МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зохиохдоо заавал бодит амьдралаас эх авахаас биш, худал хоосон материалыговооруулж болохгүй. Иймээс хүүхдийн зохиолууд дахь хий бодол болон бодитахуйн хоорондох уялдаа холбоо нь физикийн хатуу нийлмэл юм болох биш,харин химийн уусмал шиг бүрэн нэгдмэл юм болсон байх ёстой. Хүмүүн үлгэр,санаа ахуйг даяар хий бодлын дунд уусган оруулмаажин хүүхдийн домогтдүрслэн бичсэн бүхэн сая хий бодлын орчин ахуйд шингэж, хий бодол болонбодит ахуй сүү ус шиг нийлж чадна, гагцхүү ингэвэл сая, бодит амьдралын мөнчанарыг үнэн бодитойгоор хүчтэй ялгуумаар илтгэж чадах болно.Хүүхдийн домог дахь хүмүүний дүр нь хүүхдийн домгийн үндсэн санааболох түүний уран дүр ба үлгэр жишээч байдлаар илэрч гарч ирдэг. Урандүр бол зохиолын гол чөмөг юм, Амьд сэргэг уран дүр байхгүй бол хүүхдийндомог нь үндсэн санаагаа дорвилог илтгэж чадахгүй. Хүүхдийн домгийн урандүр бол их чөлөөтэй өргөн хүрээтэй байх ёстой. Дээшээ нар сар одон мичид,дорогшоо жигүүртэн араатан, загас жараахай, өвс мод, чулуу ширэм, амьтайамьгүй, дүрстэй дүрсгүй, бодитой хийсвэр юм бүхэн “хүмүүнчлэгдэж”, үг хэл үйлажиллагаатай, үзэл санаа зан аальтай хүмүүс болж хүүхдийн домогт гардаг.Үүнээс гадна зохиол дахь хүмүүсийн дүрийг сонгох үед уншигчдын дур бах,үндэстэний зан заншил, дадал зуршил зураглагдаж, жич удаан жилийн турш бийболсон удамшил, сэтгэц, санаа сэтгэлгээнүүдийг зохистой хүндэтгэх хэрэгтэй.Хүүхдийн домгийн логикч чанар нь хий бодол болон бодит ахуй хоёрыгуялдуулах хууль жамыг зааж бий. Аливаа хүүхдийн домог нь мэдээж бүрзохиомол юм, гэвч зарим нь ёсонд нийцэж байгаа шиг, зарим нь хар албаарбичсэн шиг бодогддог билээ. Өмнөх нь хүүхдийн домгийн логикч чанар лаанийцэж, хойнох нь үүнийг омтгойлсон тул бүх үлгэрийнхээ логикийн хөгжлийгэвдсэн байна. Хүүхдийн домгийн логикч чанар нь хий зохиомол үлгэрээ логиктнийцүүлэн хөгжүүлбэл, өөрөөр хэлбэл, худал юмыг үнэн юм шиг бичвэл саязохиолын урлагийн үнэн чанар нь улам чанга болно. Гэхдээ хүүхдийн домгийнлогикч чанар нь үлгэрийн тус биеийнх нь цэвэр зохиомолмөн чанарыг хувируулануншигчдад зүйл бүрийн хий уудам үлгэрийг үнэмшүүлэхийн төлөө биш, харинтүүний энэхүү шинж ба үйлдлийг улам товойлгохын төлөө юм.Нөгөө талаар “Хүүхэд гэдэг хүн төрөлхтний эцэг” (Жон Сатарлэнд. 2016,х.141) хэмээн Английн яруу найрагч Вордсворт хэлсэн нь чухамдаа домог болондомгийн сэтгэлгээ хүүхэд болон хүүхдийн сэтгэлгээ хоёрын дунд байдаг генетикбуюу уг гарвалын шинж чанарыг маш сайхан илэрхийлсэн хэрэг юм.Үүгээр барахгүй хүүхдийн домог нь эрт дээдсийн үеэс эхлэн сурганхүмүүжлийн чанартай байж, хүүхдийн хамаг анхны гэр бүлийн сурган хүмүүжлийнчухал нэг хэлбэр болно. Иймээс хүүхдийн домог нь хүүхэд багачуудын баганасны хүмүүжилд дутагдаж болшгүй баяр баясгалангийн болоод хий бодлынөнгөт солонгот ертөнцийн үнэн сайхан үнэт эх сурвалж болно.Resume:They are stories about how the world was created and why certain things happen. Today the word myth of childrens is often used to describe something that is nottrue. But a myth is not just a made-up story. Myths tell of gods, heroes, and events
225МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34that a group believes, or at one time believed, to be real.Mythology is the rich collection of traditional tales called myths from cultures allover the world. Many myths date back to ancient times. They are mythology of childrens about how the world was created and why certain things happen. Today theword myth is often used to describe something that is not true. But a myth is not justa made-up story. Myths tell of gods, heroes, and events that a group believes, or atone time believed, to be real. A culture’s myths are often closely tied to its religion.Ном зүй1. (2018). Хүүхдийн утга зохиолын удиртгал (дээд), Өвөр монголын ардынхэвлэлийн хороо. Хөх хот.2. Мандах. (2003). Ардын аман зохиолын онол. Ляонянгийн үндэстнийхэвлэлийн хороо.3. Дамдинсүрэн Ц. (1980). Монгол уран зохиолын дээж зуун билиг оршивой.Өвөр монгол ардын хэвлэлийн хороо. Хөх хот.4. Гаадамба Ш., Цэрэнсодном Д. (1988). Монгол ардын аман зохиолын дээжбичиг. Өвөр монгол ардын хэвлэлийн хороо. Хөх хот.5. Гаадамба Ш., Сампилдэндэв Х. (1988). Монгол ардын аман зохиол. Өвөрмонголын багачууд хүүхдийн хэвлэлийн хороо. Хөх хот.6. Бүрэнбөх Б. Монгол баатарлаг туульсын шүлэг зүй. Өвөр монголын сурганхүмүүжлийн хэвлэлийн хороо.7. Дамдинсүрэн Ц. (1978). Монгол уран зохиолын түүх. Өвөр монголын ардынхэвлэлийн хороо. Хөх хот.8. Дулам С. Монгол домог зүйн дүр. Улсын хэвлэлийн газар.9. Дамдинсүрэн Ц., Цогт Т. (2008). Монголын уран зохиолын тойм. Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо. Хөх хот.10. Рэнцэндорж Ж. (1988). Монгол ардын аман зохиолын өгүүллийн түүвэр.Үндэстний хэвлэлийн хороо. Хөх хот.11. Жон Сатэрлэнд. (2016). Уран зохиолын товч түүх. УБ
226МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МОНГОЛ ҮЛГЭРҮҮДИЙН ЖЕНДЕРИЙН ШИНЖЛЭЛА.Амардалай1ТҮЛХҮҮР ҮГ: үлгэр, хүйсийн шинжлэл, жендерийн шинжлэл, дүр дүрслэл,тэгш эрх, эрэгтэй хүйс, эмэгтэй хүйс, уламжлалЭХЛЭЛ ХЭСЭГОрчин үеийн шинжлэх ухааны зарим салбарт өгүүлэн буй ЖЕНДЕР гэх үгнэлээд идэвхтэй хэлэгдэж, түүнийг хэрхэн ойлгох, хэрхэн тайлбарлах хүнийөдөр тутмын үйл амьдралд хэрхэн тусгах, нийгмийн бусад харилцаанд хэрхэнилэрч хэрхэн нөлөөлдөг гэх мэт судалгаа болон эрдэм шинжилгээний материалгарах болсон. Бүр цаашилбал жендер, жендерийн тэгш эрхийн асуудал, жендерсудлал, жендерийн мэдрэмж бүхий бодлого зэрэг үг хэллэг, ойлголт, ухагдахууншинжлэх ухааны эргэлтэд орж, бодлогын түвшинд яригдан, “Зохистой хөгжил,жендер төв”, “Жендер ба хөгжил төв” зэрэг төрийн бус байгууллагууд үйлажиллагаа явуулж байна.гэсэн мэдээ байна. Тэгвэл жендер гэж чухам юуг хэлээдбайгааг түүнийг юу гэж ойлгох, уран зохиолын бүтээлд тэр яаж тусгагдсан бэ?гэх зэрэг гэсэн асуудал өөрийн эрхгүй гарч байна. Жендерийг дагнан судалдагэсвэл улс төрийн нам эвслийн төлөөлөгчдийн ярьж байгаа шиг энэ нь ганцханэмэгтэй хүйс хамаарах ойлголт уу?Ингээд жендер хэмээх үг ямар утгатай болохыг тэр чиглэлийн хууль болонбусад бүтээлээс харвал:Монгол Улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хульд:4.1.1.\"жендер\" гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлынба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэхүүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийнталаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөгойлголт, үзэл, хандлагыг;4.1.2.\"жендерийн эрх тэгш байдал\" гэж эрэгтэй, эмэгтэй хүнулс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийнхарилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлынхөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээоруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг;4.1.3.\"жендерийн хэвшмэл үзэл\" гэж улс төр, эдийн засаг,нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйхүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээруламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг гэж заасанбайна.Мөн улс төрийн боловсролын академийн эрдэм шинжилгээний ажилтан,судлаач А.Пагма \"Жендерийн эрхийн асуудалд\" илтгэлдээ ”Жендер” гэдэг ньэрэгтэй, эмэгтэй хүмүүс тухайн амьдарч байгаа нийгмийнхээ соёл, ёс заншилд1 МУБИС. БС-ийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш.
227МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нийцсэн нийгмээс оноосон үүрэг, хариуцлагатай хамаатай ухагдахуун юм.Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, соёлын хүрээндгүйцэтгэж байгаа үүрэг, харилцааны талаарх ойлголт болно.” (Пагма.А, 2001)хэмээн тодорхойлжээ. Ер нь жендер гэдэг нь хүний нийгмийн үүрэг оролцоотал руугаа буюу хүний олдмол чадвартай холбоотой аж. Жендер гэх ойлголттойхамт яригддаг өөр нэг үг нь ХҮЙС гэх байна. Үүнийг хүн байгалиас заяасанамьтан гэдэг шинж чанар луу илүү хамааруулах ойлголт юм. Өөрөөр хэлбэлхүйс нь биологийн төрөлхийн, өөрчлөгдөхгүй шинж чанартай байдагт гол ялгаань оршиж байна.Манай улс жендерийн асуудлаар олон улсад албан бичгийн түвшинд 1990-ээд оноос уг ойлголтын тухай яригдаж гэрээ хэлцэлд нэгдэн орох зэргээр үйлэхэлжээ. Явцын дунд энэ үгийн хэрэглээ нь явцуурч жендер хэмээхийг зөвхөнэмэгтэй хүнд хамаарх ойлголт мэтээр бичиж, үйл ажиллагаа явуулж, сургалт,судалгаа, хэлэлцүүлэг явуулдаг байдал газар авчээ. Тухайлбал уул уурхайнсалбар дахь жендерийн нөхцөл байдал гэсэн судалгааны хүрээнд зөвхөн тэрсалбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэй уулзан яриа хэлэлцүүлэг хийж, тэднийажиллах амрах хоногт хүртэл өөрчлөлт оруулахаар яригдсан тайлан байна.Гэтэл жендер хэмээх өргөн утгатай ойлголт бөгөөд зөвхөн аль нэг хүйсийнбүлэгт зориулаагүй байгалиас заяасан хүйсээсээ өөр сонирхолтой бүлэгт чхамаарах тэдний эрх ашиг хөндөгдөх сэдэв юм. Өнөөдөр манай хууль тогтоомжхийгээд нийгмийн хэвшмэл үзэлд хүйсийг зөвхөн байгалиас заяасан эрэгтэй,эмэгтэй гэдгээр л хязгаарлаж энэ чиглэлээр ажил хийдэг. Гэвч амьдрал дээрбайгалиасаа заяаснаасаа өөр чиглэлийн хүйсийн сонирхолтой хүмүүс байхтөдийгүй элбэгших хандлагатай болсон. Энэ нь мэдээж нийгэм цаг үеийн нөхцөл,идэж ууж буй хүнс, үзэж харж буй ТВ, интернэттэй холбоотой ч хүний эрхийнхүрээнд байх л асуудал юм. 2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогынасуултад бусад хүйсийн тухай асуулт байхгүй түүнээсээ үүдээд тайланд зөвхөнэр, эм хүйсийн нөхцөл байдлын мэдээ орсон байна. Тэгвэл “Азид ЛГБТ байх ньМонгол Улсын тайлан” хэмээх НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөрийн тайлан болон“Залуус эрүүл мэнд төв ТББ” -ын тайланд “албан ёсны судалгааны үр дүн тообаримт байхгүй ч гэлээ олон улсын жишгээр аливаа улсын хүн амын багадаа 10%нь бусад хүйсийнх байдаг. Монголд ч мөн үүнээс багагүй хувь бий” (ХөгжлийнХөтөлбөр, 2014) гэсэн байна.Эндээс харахад жендер гэдэг нь /gender/ гэдэг үгийг явцуу утгаар хүнийнийгэмд эзлэх байр суурь тэгш эрхийн оролцоо өргөн утгаар бол хүн нийгмийнбүтээгдэхүүн нэг хэсэг болохын хувьд шашин, соёл, уламжлалт зан үйл,үзэл санаа, сэтгэлгээ боловсрол, хүмүүжил төр, хууль, цаазын хүрээнд өөрхоорондоо онцлогтой байдаг буюу нийгмийн хүйс. Харин хүний хүйс /sex/ гэдгийгхүн байгалийн бүтээгдэхүүн түүнийг бүрдүүлэгчийн хувьд биеийн бүтэц, биеийнүйл ажиллагаа. төрөлх чанар, ур чадвар, анатоми, физиологи, биологи, нөхөнүржихүйн шинжээрээ өөр хоорондоо онцлогтой буюу байгалийн хүйс гэсэнутгаар ойлгодог болоод нэгэнт хэвшжээ.Харин энэхүү судалгаанд жендер /gender/, хүйс /sex/ гэх үгсийг төдийлөнялгаж салгахад ач холбогдол өгөхгүй. Харин уран зохиолын хүйсийн шинжлэлийн
228МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34талаас монгол үлгэрт хандаж буй бөгөөд хүйсийн шинжлэлийн талаар уранзохиол судлаач доктор Г.Батсуурь “Хүйсийн шинжлэл гэх өгүүлэлдээ “Бид эндхүйсийн шинжлэл гэсэн хэвшсэн нэрээр нь дурдан орууллаа, угтаа хүйс гэдэгүг нь биологийн хүйсийг заах утга нь давамгай тул угтаа жендерийн шинжлэлхэмээн нэрлэх нь зүйтэй болов уу хэмээн санана, учир нь жендерийн гэдэг үгээрнийгмийн хүйс буюу тухайн хүний сонголт, төлөвшлийн үр дүнг заадаг, тэрчлэнжендерийн гэдэг үгэнд эрэгтэй, эмэгтэй хүйсээс гадна бусад хэмээх ангилалдхамаарах хүйсийн асуудал ч багтаж байгаа юм. Тэгэхээр уран зохиолын хүйсийншинжлэл гэдэг нь аливаа уран зохиолын бүтээлд хүйсийн асуудлыг хэрхэнтусгасныг зохиолч хийгээд зохиолын агуулгаас нь тайлан тайлбарлах үйл явцбөгөөд ингэхдээ эрэгтэй, эмэгтэй, бусад хүйсийн аль нэгийг нь нөгөөхөөс ньилүүд үзэхгүй байх нь жендерийн үзэлд тохирох юм” (Ред.Энхбаяр.С, 2021)гэсэн байдаг. Тиймээс мөн өгүүлэлд монгол үлгэрүүдийг “Жендерийн шинжлэл”-ийн талаас авч үзэхийг зорьсон болно.Монгол үлгэр дэх жендерийн асуудалҮлгэр нь ардын аман зохиолын төрөл зүйлийн нэн сонирхолтой өвөрмөцхэлбэр төдийгүй хүнд ялангуяа хүүхдийн хүмүүжилд үлэмж нөлөөтэй бөгөөдтүүнд хүний амьдралын хийгээд сам шим ертөнцийн бүхий л сэдэв асуудлыгуран хурц дүрсэлж болдог ажээ. Энэ удаад бол монгол ардын аман зохиолынүлгэрийн төрөл зүйлээс уран зохиол судлалын судалгааны шинэ тутам салбаргэж болох хүйс /жендер/ -ийн асуудлыг түүний үйл явдал хийгээд дүрээс ажиглансудлах болно.Монголчуудын ертөнцийг үзэх үзэлд жендерийн талаар эрэгтэй, эмэгтэйхүмүүсийг хүндэтгэн үзэх тэдний эрх, байгаль, нийгэмд эзлэх байр суурь болонбусад хүчин зүйлд хандах хандлага нь дэлхийн бусад ард түмэнтэй ижилтөдийгүй зарим талаараа маш хүмүүнлэг байдаг. Өнөөдөр Саудын Араб улс лгэхэд “эмэгтэй хүн бол гэрийн тэжээмэл амьтан” гэсэн үзэл оршсоор түүнийгээил цагаан тунхагласаар байна. Мөн өөрсдийгөө өнөөгийн соёлт ард түмнийжишээ уг сурвалж гэж үздэг Өрнийн соёлд эмэгтэй хүнийг тийм ч сайнаарүздэггүй. Тухайлбал тэдний загалмайтны шашны үүднээс хандвал нисэх буюугазраас хөндийрөх гэдэг ойлголтыг шашныхаа үүднээс тайлбарлахдаа энэ болбуруу номтны хийх үйл гээд ниссэн хүнийг нь \"шулам\" гэж нэрлэсэн байдаг. Энэшулам гэх дүрийг тэгээд ямагт эм хүйсээр ойлгодог. Гэтэл манайд энэхүү нисэхгээч үйлийг уран гайхамшигтайгаар ямар ч тэрслүү буруу номын гэж дүрслэлгүйхарин ч ардын түмний мөнхийн хүслэнгийн үйл болгож хурдан хүлэг мориорооөөрийн дурлалт бүсгүй дээр очих эсвэл /Хөхөө Намжил/ өөрийн өмч хөрөнгийнтууштай хамгаалах гэхдээ дээдлэх зүйлээ хүндэтгэн үзэж түүндээ юу ч өгөхөдбэлэн байгаагаар /Болдоггүй бор өвгөн/ дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн өвөгдээдсийн бий болгосон соёлд эмэгтэй ч тэр эрэгтэй ч тэр аль ч хүйсийн хүнийгтийм хэмжээнд доош нь хийж үздэггүй. Энэ утгаар нь авч үзвэл Монголчуудэртнээсээ жендерийн хувьд маш хүнлэг уламжлалтай ард түмэн гэж үзэжболно. Энэ тухай төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар “Монголчууд цахимтүүх” бүтээлдээ “Монголчууд шиг эмэгтэйчүүдийн төр дэх оролцоо асар ихтэй
229МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ард түмэн дэлхий дээр байхгүй. Харин ч зарим нь агуу их эзэн хаадынхаа /эрнөхрийнхөө/ нэр сүрд дарагдсан явдал бий” (Өлзийбаатар.Д, 2014) гэж өгүүлсэнбайдаг.Ер нь хүйсээр ялгана гээч ойлголт хүн төрөлхтний балар эрт үед хамаатай.Үүнийг бид холоос биш өөрийн эх хэлнээсээ, монгол ахуйгаас түүнийгилэрхийлсэн үг хэллэгээс хайвал маш амархан хариу нь гарна. Гэхдээ эхлээдэртний Грекийн нэгэн домогт хүйс ялгалын талаар хэрхэн бичсэний сонирхъё.Христийн тооллын өмнөх 380 онд философич Платон хожмоо хошин жүжгийнэцэг хэмээн өргөмжлөгдсөн Аристофан -д өгүүлсэн нэгэн домогт “Анх ертөнцөдгурван хүйс байсан бөгөөд нарнаас үүдсэн эр хүйс, газраас үүдсэн эм хүйс, бассарнаас үүдсэн бөөрөнхий хэлбэрт эр, эм хоёрын шинжийг агуулсан төгс хүйсгэж байжээ. Төгсүүд дөрвөн гар, дөрвөн хөлтэй, хоёр тийш харсан хоёр нүүртэйучир ихэд шалмаг, нэн эвсэлтэй, хаашаа ч харж шилжин явах, эргэх чадвартай,ухаан бодол төгөлдөр ажээ. Тиймээс тэнгэрт гарах гарц олж бурхдыг үгүйхийхээр шийдсэнд тэдгээрээс хамгаалахын тулд Зевс өөрийн биеэр оролцохболжээ. Зевс “Тэднийг цавчиж хоёр хуваана, ингэснээр тоо нь олширсон ч хүчнь суларна, тийм байх нь бидэнд ашигтай, харин дахин тэрсэлбээс дахин хоёрхувааж ээрүүл шиг болгоно” гэжээ. Тэгээд ганцхан цавчилтаар хоёр хуваажорхитол эр, эм хүмүүс бий болж, нэг тийш харан босоо явах болсон ба ямагтнөгөөхөө хайдаг болжээ” (Ред.Энхбаяр.С, 2021) гэж өгүүлсэн байдгаас харвалэрэгтэй, эмэгтэй хэмээн хүйсээр хувааж үзэх явдал нэн эртнээс өнөөг хүртэлхүмүүсийн байнгын анхаарал татаж ирсэн сэдэв ажээ. Харин өнөөдөр нийгмийндаяаршил, цахим технологийн хэт хөгжил, идэж ууж буй зүйлийн нөлөөр эрэгтэйхэр нь эмэгтэйн дүртэй, эмэгтэй хэр нь эрэгтэй дүртэй хүмүүс олширч заримгазар бүр түүгээр аялал жуулчлал хөгжүүлж /sex tourism/ мөнгө олж амь жуух нэгхэлбэр болгож байгаа нь ч хачирхалтай.Харин монголчуудын тухайд эрэгтэй, эмэгтэй хүйсийн жендерийн талаархойлголтыг эх хэлний баримт зэргээс хайхад болно гэж хэлснээ үргэлжлүүлэхэдманай өвөг дээдэс маш хүмүүнлэг философи үзэл санаатай ард түмэн байжээгэдэг нь харагдана. Энэ нь бүхий л зүйлд хандах түүнийгээ хэрхэн үзэжбайгаагаа илэрхийлэх үг хэллэгээс тодорхой харагдана. Үүнийг зүйрлэж хэлбэлертөнцийн юм бүхэн хоёр талтай гэдгээр тайлбарлаж ойлгож болно. Жишээ нь,тэнгэр, газар гэсэн хоёр үг цаанаа нүүдэлчин соёлт монголчуудын хувьд соёлынасар их нөлөөтэй. Гэхдээ үүнийг тэнгэр гэдгийг эр хүйсээр ойлгодог. Хэзээ ч эхтэнгэр минь хэлдэггүй. Харин сүүлийн зарим дуунд тэнгэр ээж гэж бол байгаа.Харин газар гэсэн үгийн тухайд ямагт эмэгтэй хүйсээр ойлгодог. Зарим газрыгтухайлбал хүн малын хөл хүрээгүй онгон зэрлэгээрээ эсвэл гол уснаасаа холөвс ногооны гарц сайн байгаа нутаг бэлчээрт сэлгэн нүүж очихдоо бол эр газарбуулаа гэж хэлдэг. Тэгээд монголчууд эцэг тэнгэр, эх /этүгэн/ болсон газар хэмээнхүндэтгэн үздэг. Үүнд салгаж ойлгох нэг зүйл гэвэл ер нь нийт хүн төрөлхтөнэрийг ямагт илүүд үздэг хандлага түгээмэл байдаг. Энэ бас монголчуудад ижилгэдгийн баталгаа нь тэнгэрийг ямагт эр хүйсээр ойлгох боловч хэзээ эх тэнгэргэж хэлдэггүйд харин газрыг этүгэн эх боловч тодор нь бас ялгаа байгаагаас харжболно. Энэ мэтчилэн жишээ олныг дурдаж болно. Дээлийн товчны шилбэнээсээ
230МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34эхлээд бүгдийг эр, эм хүйсээр ялгаж ойлгодог.Дээрх бүхнийг нэгтгээд бодвол хүйс ялгал жендерийн асуудал гэгч хүнтөрөлхтний гэнэн балчир үеэс эхтэй ойлголт бөгөөд хөгжлийнхөө тодорхой үешатаас эрэгтэй хүйс газар бүрд давамгайлах хандлагатай болж. Тэгээд ямагтэсрэг хүйсийн төлөөх тэмцэл өрнөдөг. Түүнээс шалтгаалаад хэл, соёл, ахуйдхүйс ялгалын тодорхой үзэл санаа харилцан адилгүй төлөвшсөн гэж болохоорбайгаа үүнийг монгол ардын үлгэрээс дэлгэрүүлэн үзье.1. Эрэгтэй гол дүр бүхий үлгэр дэх жендерийн асуудалМонголын ардын аман зохиолын үлгэрийн төрөл зүйлд дүрийн тухайдхүйсийн байдлаар ажиглавал арга билиг хоёр гэдэг шиг үндсэн дүр нь өвгөн,эмгэн хоёр. Түүнийг тойрсон бусад дүрүүд. Энд ганцхан өвгөн эсвэл эмгэн гэждүрслэгдсэн байх нь ховор бөгөөд үүнийг ертөнцийн жам ёсоор амьтан гэгчзаавал хосоор амьдрах тавилантайг үзүүлж байна гэж ойлгож болох боловуу. Мөн өвгөн хийгээд эмгэнийг дангаар дүрслээд бусад дүрүүдтэй хамтранүлгэрийн үйл явдлыг өгүүлэх нь бий.Ингээд монгол ардын үлгэр дэх “эрт урд цагт өвгөн эмгэн хоёр айл болон ажтөрөн суудаг байжээ” гэх үлгэрүүдээс дурдвал: “Өвгөн бар хоёр” хэмээх үлгэрбөгөөд хүн амьтан хоёрын хүч тэнхээг үзүүлэхдээ хүч тэнхээ, бяр чадал, заль,ов мэх, ухааны хэмжээг гаргахдаа тэр хүч тэнхээгээ харуулан байгаа дүрүүд ньуншсан хэн бүхэнд эр хүйс гэсэн бодлыг шууд харуулдаг. Гэтэл хорвоогийн жамёсоор эсвэл ардын сургаалын нэг гол сэдэв болох эв нэгдлийн хүчийг давхархаруулж тэр их хүч чадалтныг илүү тод томруун харуулах эм хүйстэн ямар нэгбайдлаар заавал байна. Энэ үлгэрт хэдийгээр өвгөн эмгэнтэйгээ нийлж аргаухаан сийлж элдэв мэтгээнд илүүрхэж байгаагийн цаад мөн чанар, шалтгааныгжендерийн үүднээс авч үзвэл гайхам гүн утгаар өвгөний ард итгэлт эмгэн цагямагт зааж зөвлөн, эсвэл тус хүргэж байгаагаар тайлбарлаж болно. “Өвгөнгэртээ ирж эмгэндээ Бар тэгж тэгж хэллээ. Би тэгж хэллээ гэж. Эмгэн нь за тэгвэлхайран дотор өндөг хийгээд хага атга гэж хэллээ гэх буюу “Эмгэн орой очоодхэдэн мод хөрөөдчих. Өглөө очоод хөрөөдсөн модоо түлхээд түлхээд унагаачих”(Цэрэнсодном.Д, Монгол ардын үлгэр, 2009) гэх зэргээр өвгөндөө эмгэн нь аргаухаан зааж өгч байдаг. Мөн энэ үлгэрт эцсийн дүндээ өвгөн бар хийгээд бусадараатан амьтан буюу эсрэг талын хүчийг дарж байгаа бүгдийг нь эмгэний хүчээрдийлсэн бас биш юм. Өвгөн барынд очиж хоноод өөрөө арга ухаан сийлэнамь гарч байгааг ч мөн хүйсийн хувьд үзвэл үүнийг хүч чадалт эр хүйс буюуэр хүн л чадна гэсэн үзэл санаа гэж болно. Тийм биш гэвэл барынд арга зальихтэйгээрээ эмгэн нь өвгөнийхөө оронд очиж байгаагаар үзүүлж болох л байсан.Харин эсрэг талын дүр болсон бар болон чоно сүүлдээ нэг нь амь насаараахохирч, нөгөөх нь хэзээ ч хүнтэй л таарахгүй юм сан гэх бодлоор зугатаандуусаж байдаг. Үүнийг хүйсийн талаар авч үзвэл барын талд өвгөний ард байгаашиг арга билгийн нэг тал болсон үнэнч туслагч, зөвлөгч эм хүйс байсангүй. Тэрзөвхөн өөрийн ганц эр биеийн хүч чадлаар үзээд эцэстээ дийлсэнгүй гэж болно.“Бар ухаангүй айн гарч зугтаажээ. Эд чинь намайг алж идэх нь байна ... ... Чоночи нэг барын өртэй байсан. Тэрийгээ авчрав уу? гэжээ. Тэгэхтэй зэрэг бар чоныг
231МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34чирээд зуларчээ” (Цэрэнсодном.Д, Монгол ардын үлгэр, 2009) хэмээн үзүүлээдхүйсийн талаар эр, эм хоёр нэг зүгт харж байвал түүнд хорлох дайсан байлаач дийлэх нь үгүй гэсэн санааг гаргажээ. Өөрөөр хэлбэл жендерийн хувьд машхүмүүнлэг, энэрэнгүй эрийг ч эмийг аль нэгийг илүү гэж хэлээгүй энэ нэгдэжбайж л нийтийн дайснаа дарсан. Мэдээж энэрэнгүй ижил байна гээд эр хүйсээсбиеийн илүү их хүч шаардсаныг харин эм хүйсээс биеийн тэнхээ төдий л ихшаардахгүй ч түүнийг орлож болох ухааныг, арга мэхийг өвгөндөө зөвлөн хэлжбайдаг нь нэгийг бодуулах юм.Дээрх мэт өвгөн хийгээд эмгэнийг гол болгосон үлгэрүүд ардын аман дээжбичгүүдээр дүүрэн байна. Жишээлбэл, “Алтан мөнгөн аргай”, “Чихэн чинээхүү”, “Зүүдчин хүү”, “Бар унасан хулгайч”, “Отгон хүүхэн”, “Ясан чавх, чулуунчавх хоёр” гэх мэт үлгэрүүд байна. Эдгээр үлгэрүүдийн үйл явдал харилцанадилгүй зарим үлгэрт зөвхөн эхлэл хэсэгт өвгөн, эмгэн хоёр гэж байгаа ч гэсэнмонголчуудын уламжлалт хүйсийн тэгш эрхийн үзэл санаа нэвт бүхий л зүйлдгүн шингэсэн байдаг гэдгийн ардын үлгэр дэх баталгаа юм.Монгол ардын үлгэрийн түгээмэл бас нэгэн дүр бол ямар нэгэн хаан байжээ,тийм нэгэн өвгөн байжээ эсвэл ийм нэгэн хүү байжээ гэсэн дүрүүдээр эхэлсэнүлгэрүүд болно. Эрт урьд цагт нэг хаант улсад ядуу эхтэйгээ хамт амьдрансуудаг Ягандуран хүү гэдэг нэгэн хүү байжээ. /Ягаан морьтой Ягандуран хүү/,Эрт урьд цагт Тэнгэрийн тоодог хаан гэж нэг хаан байжээ. /Тоодог хаан/ Жилбүр найман настай хүүхдээр далай тахидаг Гал улаан хаан гэж байжээ. /Галулаан хаан/ Эрт урьд цагт есөн хүүтэй Есгөлдэй өвгөн гэж байжээ. /Есгөлдэйөвгөний есөн хүү/ Далан улаан үхэртэй далиу улаан бухтай Далантай өвгөндалан улаан үхрээ услаад зогсож байжээ. /Далантай өвгөн/ Эрт урьд цагт хэдэнүхэртэй өвгөн амьдарч байжээ. /Өвгөн ба туулай/ Төөтгөөхөн хүү төө халзанбяруугаа унаад түлээ түүхээр балт сүхээ бүсэндээ хавчуулаад ... ойн захадочжээ. /Ховдог чоно/ Эрт урьд цагт нэг хоосон ядуу хүү оготно, зурамд урхи торзүүж, түүгээрээ амьдардаг байжээ. /Аргат улаан үнэг/ Эрт урьд цагт Түнжинхүүгэж ганц ямаатай, Ганц цагаан морьтой хүү байжээ. /Түмэн настай Түнжинхүү/гэх мэт үлгэрүүдийн эхлэл нь ямагт эр хүйсийг заан эхэлсэн байгаа нь өнөөжендерийн талаасаа хэт нэг талыг барьсан мэт боловч үлгэрт өгүүлэх цаад үйлявдал нь яах ч аргагүй эр хүний л хийх үйл байдагт гол учир нь байна.2. Эмэгтэй гол дүр бүхий үлгэр дэх жендерийн асуудалМонгол ардын үлгэрийн бас өвөрмөц содон дүр бол “Цэцэн бэрийн үлгэр”,“Бэр сонгосон нь” зэрэг үлгэрт гарах ухаанд бүсгүйн дүр юм. Энэ мэт үлгэрүүдийнуран сайхан хийгээд дүрийн талаар хангалттай судалгаа байх тул түүнийгзөвхөн өөрийн сэдвийн хүрээнд жендерийн талаас авч үзвэл өвөрмөц дүр зурагхарагдана. Яагаад заавал тэр ухаант, цэцэн мэргэн бүсгүй хэн нэгний эхнэрболох ёстой гэж. Бас тийм ухаантай, цэцэн мэргэн атлаа улс, гэрийг шууд өөрөөудирдахгүй яагаад эр хүний хань, түүний түшиг зөвлөгч хамгаалагч, найдвартайар тал гэж байна вэ?. “хааны ажилд нэмэр өгөх нэг бүсгүй авч өгвөл зохино. Ханьэхнэр муу бол төрийн хэргийг явуулж чадахгүй гэж түшмэд нь санал тавьжээ. /Цэцэн бэрийн үлгэр/ Үүнийг эрэгтэй төвт хүйсийн үзлээр хандаж анх зохиогдсон
232МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34цааш уламжлагдахдаа мөн эрэгтэй хүйсийн үзлээр дамжсан гэж үзэж байна.Харин эсрэг талын дүрийг монгол үлгэрт эртнээс МАНГАС гэсэн дүрээрилэрхийлж байсан болов уу. Учир нь мангасын дүр хэдийгээр эсрэг талын дүрч гэлээ эр, эм хүйсийн аль аль хэлбэрээр тохиолдож байна. Энд ямар нэг хүйсзаалгүй дүрслэгдсэн бол эр хүйс гэж ойлгогдож байна. Гэтэл зарим үлгэрт ээжмангас, эмгэн мангас гэж гарч байна. “Өвгөн нэг өглөө найман зуун адуугаанаашлуулах гэж арын уулаар ан гөрөө хийж, өврийн уулаар адуу малаа хайжявтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэнтосож ирээд насан амиа өгөх үү, найман зуун адуугаа өгөх үү, найман настайхүүгээ өгөх үү? гэж аймшигтайгаар асууж, аван идэн завджээ.” (Цэрэнсодном.Д,Монгол ардын үлгэр, 2009) гэсэн байгаагаас мангасын дүрийг нийтлэгээрэрэгтэй хүйсээр ойлгох боловч бас эм хүйстэй болохыг нь заасан үлгэрүүд энэмэт байдгийн жишээ юм.Харин монгол ардын үлгэр дэх ямар ч тохиолдолд заавал хүйс зааж бичихшаардлагагүйгээр эр, эм хүйс болох нь ялгагддаг дүрүүд бол чөтгөр хийгээдшулмын дүр юм. Энэ дүрийн хувьд магадгүй монголд буддын шашны нөлөөорж ирэн ихсэж улмаар ахуй соёлд туссаны үр дагавар байж болох юм. Өөрөөрхэлбэл чөтгөр, шулмын дүрийг шашин бурхантай эсрэгцүүлэн бүтээсэн гэдэгсанаа юм. Эдгээр дүр хэзээ монгол ардын үлгэрийн эсрэг талыг өгүүлэх дүрболон баттай суурийг эзэлсэн байх нь чухал бус бөгөөд хүйс жендер ялгалынхувьд ямагт чөтгөр нь эрэгтэйг шулам нь эмэгтэйг төлөөлдөг. Үлгэрт заавалэрэгтэй чөтгөр гэж гарахгүй ч түүний үйлдэж буй үйл хөдлөл, зан төлөв, үг яриа,санаа бодол нь хэзээд эрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг бол шулам хэмээх дүрямагт эмэгтэй хүйсийг илэрхийлж байна. Түүний хүйсийн хувьд яагаад заавалэмэгтэй гэж ойлгогдож мөн л өнөөх чөтгөрийн дүртэй ижил үйл хөдлөл, занараншин, үг яриа, санаа бодлоос эмэгтэй хүйс зааж буй болох нь тодорхойхарагддаг. Энэ нь сүүлдээ өдөр тутмын үг хэллэгт орж ирсэн. Шулам шиг хүүхэн,шулам ааштай, шулам авгай гэж хэлж байгаа нь дандаа эм хүйс дээр хэлэгддэг.Эр хүйсийг төдийлөн ингэж хэлдэггүй онцлогтой.Эцэст нь дүгнэж үзвэл:1. Монгол үлгэрүүд нь эрт баларлаг цаг үеийн өв болохын хувьд тухайн цагүеийнхээ хүйст хандах онцлогийг тусгаж ирсэн байна. Өөрөөр хэлбэлэр хүйстнийг харьцангуй илүү дүрсэлсэн байгаа нь тухайн баларлагцаг үеийн нийгэмд ан гөрөө хийх, дайн тулаанд оролцох, байгаль цагуурын хүнд нөхцөлийг сөрөх.., гээд үй олон хүндрэл бэрхшээлийг давантуулахад эрчүүдийн үүрэг илүү байсан учир үлгэрт хүү, баатар эрийн дүртүгээмэл байх нь зүй ёсны үзэгдэл юм.2. Гэхдээ монгол үлгэрүүдэд зөвхөн эрчүүдийн дүр л дүрслэгддэг эмхүйстнийг дайвар маягаар дорд үзэн дүрсэлдэг хэмээн үзэж үл болно.Учир нь монгол үлгэрт дүрслэгдсэн байгаа эм хүйстний дүрүүд ньэрчүүдийн дүрээс дутах юмгүй зарим тохиолдолд эрчүүдээс илүүухаантай, авьяастай хэмээн дүрслэгдсэн байх нь түгээмэл байна.3. Монголүлгэрүүдэддүрслэгдсэндүрүүдээс үзвэлмонголчууднь хүмүүнийгхүйсээр ялгаварлан гадуурхдаггүй гагцхүү нийгмийн амьдралын нөхцөл
233МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34байдлаас хамааран хүйсүүдэд ялгавартай хандаж байсан болох ньхарагдаж байна.РЕЗЮМЕ:В данной статье представлены результаты исследовнания одной изсовременных направлении монгольских народных сказок как основной жанрмонгольского фольклора, с позиции гендерного анализа в литературоведении.В статье можете знакомиться о том, что с древных времен монгольскийнарод рассматривали ценности в людей независимо от гендерного различияих багаж знании, сила и талант. Те кто превозносят себя как цивилизованныйнарод говорят о гендерном равенстве на самом деле в историческом контекствепередаюший от поколении к поколению всегда относились к женщинам воскорбительном риторике. Например, «ведьма» никогда не описывается какмужчина. Но к культуре, созданной нашими предками, всегда относилисьравномерно.Ном зүй:1. Бовуар, С. Д. (2010). Дайвар хүйстэн I. Уб: Урлах эрдэм.2. Жендэрийн үндэсний хороо. (2020). Жендэр судлал. ЭШ -ний сэтгүүл№3, 5-16.3. МҮОНТ. (2019 оны 5 13). Youtube. youtube.com: https://youtu.be/Faxkjw6Mr04-ээс Гаргасан4. Өлзийбаатар.Д. (2014). Монголчууд цахим түүх сонсдог ном I. Уб: OllooTV.5. Пагма.А. (2001). Жендерийн эрхийн асуудалд. Шинэ толь №36,.6. Ред.Энхбаяр.С. (2021). Утга зохиол шинжлэл. Уб: Жиком пресс.7. тайлан, Ш. Х.-н., & Швейцарийн Хөгжлийн Агентлаг, т. т. (2014). МОНГОЛУЛС ДАХЬ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ:. Улаанбаатар.8. ҮСГ, (. с. (2020). Жендерийн тэгш байдал. Улаанбаатар.9. ХЗХ. (1967). Аман зохиолын дээж бичиг. Уб: Улсын хэвлэлийн газар.10. Хөгжлийн Хөтөлбөр, Н. (2014). Азид ЛГБТ байх нь: Монгол Улсын тайлан.Улаанбаатар: BCI хэвлэлийн компани.11. Цэрэнсодном.Д. (2009). Монгол ардын үлгэр. Уб: Тод бичиг.12. Цэрэнсодном.Д. (2010). Монгол ардын домог үлгэр. Уб: Тод бичиг.13. Чүлтэмсүрэн.Р. (2019). Ардын билиг зүйч Даваасамбуугийн Дашдорж.Уб: Жиком пресс.14. Энхбаяр.С, (2018). Уран зохиолын тухай яриа. Уб: Жиком пресс.
234МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ШҮҮМЖ СУДЛАЛ ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫН ТӨЛӨВШИЛБ.Урангоо1Товч агуулга: Тус өгүүлэлд монголын нэн шинэ үеийн уран зохиолын шүүмж судлалдсэтгэл зүйн задлан шинжилгээний аргууд хэрхэн хөгжин төлөвшиж буйгтодруулжээ. Чингэхдээ судлаач, шүүмжлэгчид психоанализ, аналитик сэтгэлсудлалын ойлголтууд, арга зүйг монгол үндэсний уран зохиолтой хэрхэн холбонсудалж буйг тоймлон бичсэн байна.Түлхүүр үгс: Сэтгэл зүйн задлал, психоанализ, ухамсаргүй, хамтынухамсаргүй, архетипМонголын орчин үеийн уран зохиолд 1990-ээд оноос сэтгэлгээний шинэ уурамьсгал орж, улмаар эрс шинэчлэх хөдөлгөөн өрнөсний үр дүнд, модернизм,постмодернизм, шинэ реализмд хамаарах урсгал чиглэлүүд бий болсон билээ.Уран сайхны ертөнцөд үүссэн ийм нөхцөл байдал утга зохил шинжлэлд зохиолбүтээлийг шинэ, зохист хандлагаар ойлгон, тайлж тайлбарлахыг шаардахболжээ. “Уран зохиол судлалд өөрийн судалгаандаа хэргэлдэг олон арга бий.Эдгээр аргыг ерөнхий байдлаар нь: “гүн ухааны арга”, “тодорхой” буюу “тусгайсудалгааны арга” гэж хуваадаг (МУЗНТ-III, 2022: 109-110). Гүн ухааны аргагэдэг нь тухайн зохиол бүтээлийн үндсэн шинж чанарыг хэрхэн тодруулахаатогтоох, тухайн зохиол дээр хэрхэн ажиллахаа төлөвлөх зэргээр ерөнхий,тогтолцоот үзлээ тогтоохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, судлах зүйлдээ хэрхэнхандах стратегийн асуудлаа боловсруулах үйл явц гэж ойлгож болно. Тодорхойбуюу тусгай судалгааны арга гэдэг нь уран зохиол судлалын ямар салбар ухаанбайна, жишээ нь уран зохиолын онол юм уу эсвэл бичвэр судлал, эсвэл аманзохиолын судалгаа байлаа гэхэд тухайн судлагдахууны мөн чанарыг илрүүлэхэдхэргэлж буй аргачлалын тогтолцоо юм. Гүн ухааны аргадаа тулгуурлаад,судлагдахууныхаа өвөрмөц онцлогт таарсан тусгай судалгааныхаа аргыгоновчтойгоор хэрэглэх нь ажлын үр дүнд сайн нөлөөтэй. Уран зохиол судлалдтүгээмэл хэрэглэгддэг дараах аргууд бий. Үүнд: Задлан шинжлэх, аксиоматик,бүтэц зүйн, түүхэн зүйн, герменевтик, сэтгэл зүйн задлан шинжилгээний аргазэрэг болно. Эдгээрээс сэтгэл зүйн задлан шинжилгээний арга манай нэншинэ утга зохиол, уран сайхны ертөнцийг үнэн зөвөөр танин мэдэх, тайлантайлбарлах, шүүн тунгаахад багагүй ашиглагдах болсон билээ. Тиймээс бид энэудаад монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлалд сэтгэл зүйн задланшинжилгээний арга хэрхэн хөгжин төлөвшиж буйг тодруулахыг хичээлээ.1 Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн докторант
235МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ПСИХОАНАЛИТИК ОНОЛ, ТҮҮНИЙ ОЙЛГОЛТУУД УРАН ЗОХИОЛДСэтгэл судлалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн үндсэн урсгал болпсихоанализ юм. Түүний гол төлөөлөгч нь Зигмунд Фройд (Sigmund Freud /1856-1939/) билээ. Тэр бээр хамгийн анх ухамсаргүйн асуудал, зүүд, бэлгийн амьдрал,төрөлхийн зөн билэг зэрэг ойлголтуудыг системтэйгээр, сайтар тайлбарланбие хүний онол болгож чадсан байна. З.Фройд сэтгэцийн өвчтөнийг эмчлэх янзбүрийн арга зүйг туршиж, хүний ухамсар, сэтгэц, сэтгэл зүйн үзэгдлүүд, улмаарүндэстэн, ястны домог зүй, онго, шүтлэг, хорио цээрийн талаар нарийвчлансудалж далд ухамсар гэдэг ойлголтыг системтэйгээр томьёолон энэ хүрээнийболоод бусад холбогдох судалгааны төв рүү оруулж иржээ. З.Фройд уранбүтээлийг ухамсаргүйн хүрээн дэх дахин үл давтагдах, үл сэргээгдэх оюуны бус(иррациональ) үйл гэжээ. “Тэрбээр сэтгэл зүйн хоёр том онол боловсруулсан ньухамсаргүй болон дур хүслийн онол юм. Ухамсаргүйн онолын үндсэн баримтлалнь хүний зан авирыг ихэнх тохиолдолд ухамсарт сэдлээс илүү ухамсаргүйнүүднээс тайлбарлахад оршдог. Ухамсаргүй гэдэг нь зөвхөн хүний сэтгэл зүйтөдийгүй бие махбодод нөлөөлдөг, өөрийн мэдэлгүй хөдлөх (импульс) сэтгэлзүйн “хүчирхэг үүсгүүр” (Амартүвшин, 2019: 175) юм. “Түүний өгүүлснээрбидний дотоод ухамсрын амьдралыг хөтлөн жолоодож байдаг зүйлсийг бидухамсраараа ойлгох ямар ч аргагүй юм. Ухамсар “дотоод ухамсарт захирагдана.Дотоод ухамсрын агуулга нь “либидо” буюу бэлгийн дур тачаал юм. Ухамсарнь “либидо”, “нийгмийн орчин” хоёрын зөрчлөөс үүснэ”. Энэ зөрчил нялх баганасанд эхэлдэг бөгөөд хүний хувь заяаг гарцаагүй тодорхойлох хүчин зүйлболдог ажээ”.“Үл ухамсарлахуй бол психоанализын цөм юм”. Түүний онолд эго2, суперэго3, ид4 гэсэн гол ойлголтууд бий. Эдгээр ойлголтуудыг утгачлан буулгавалэго гэдэг нь хувь хүнд зөвхөн өөрт нь байдаг орчин нөхцөлөөсөө олж авсанойлголт. Ухамсар, супер эго гэдэг бол нийгэмд байгаа хүмүүст нэгэн утгатайойлгогддог тэр зүйл, ид нь хүнд төрөлхөөс нь байдаг инстинкт маягийн оюунсанаа болно. Фройд эдгээрээс ид нь хүн, түүний төрх байдлыг тодорхойлдог2 Хувь хүнд зөвхөн өөрт нь байдаг орчин нөхцөлөөсөө олж авсан ойлголт-ухамсар. Идийн хүслийггадна орчны шаардлагад нийцүүлэн хангахыг эго хичээж байдаг. Иймээс эго нь организмынаюулгүй эсэн мэнд орших нөхцөлийг хангаж өгнө. Ид нь зөвхөн таашаал тайллыг эрж байдаг болэго нь бодит зарчимд тулгуурладаг байна (МУЗНТ-III, 2022: 392) 3 Нийгэм дэх хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, хүний туйлын хүсэл, өөрийгөө ажиглах ба хүнчанар зэргийг багтаана. Латинаар дээд гэсэн үгнээс гаралтай нэр томьёо. Хувь хүн нийгмийндотор ашигтайгаар ажиллаж үйлчлэхийн тулд орчныхоо хүмүүсийг хүлээн зөвшөөрч буйзүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэм хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой.Энэ бүхнийг хүн “нийгэмшлийнхээ” явцад буюу психоаналитик загварчлалын хэллэгээр болсупер эго төлөвших явцад олж авдаг байна. Энэ хөгжиж буй бие хүний эцсийн бүрэлдэхүүнхэсэг бөгөөд нийгмийн хэм хэмжээ, зан үйлийн дотоод талыг илэрхийлсэн зүйл юм. Фройдынүзлээр бол хувь хүн супер эготой төрдөггүй. Бие хүний ёс зүй-ёс суртахууны хүчин чадлыгилэрхийлж байдгийнхаа хувьд супер эго нь эцэг эх, багш болон бусад “төлөвшүүлэгч” хүмүүсийннөлөөгөөр хүүхдэд бий болдог байна. Хэлбэрийн хувьд авч үзвэл энэ нь “зөв”, “бурууг” ялгаж,сайн мууг болон ямар байвал ёс суртахуунтай, ёс суртахуунгүй гэх вэ? гэдгийг мэдэх болсонтэр үеэс /ойролцоогоор 3-5 нас/ хүүхдэд илэрч эхэлдэг. Эхэн үедээ супер эго нь сайн болон муузан үйлийн талаарх эцэг, эхийн төсөөлөлтэй холбоо бүхий найдварыг тусгаж байдаг. Зөрчилшийтгэлээс зайлсхийхийн тулд үйлдэл бүрдээ энэхүү хязгаарлалтад тохируулж сурдаг (МУЗНТII, 2022: 426). 4 Төрөлхийн үл ухамсарласан зөн билиг.
236МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34гэж үзжээ. Ид нь дайрах, довтлох хүчирхийлэх харгис шинжүүдтэй. Фройд хүнерөөсөө эсрэг хүйсдээ татагдаж байдгийг “Эдипийн комплекс” (эр нь эм хүйсрүүгээ) , “Электрийн комплекс” (эм нь эр хүйс рүүгээ) гэсэн нэр томьёонуудаарилэрхийлж байв. Хүнийг ид нь захирч байх үед тэр их чөлөөтэй, дураараабайдаг. Харин эго, супер эго болохоор хүнийг орчин нөхцөлдөө таарч тохирсонбиеэ барьж байх, бусдын байдалд зохицохыг шаарддаг. Тэгэхээр ид, эго нарнь хоорондоо үргэлж зөрчилдөж байдаг байна. Эго-доо захирагддаг хүмүүс(ийм хүмүүс ихэвчлэн нэлээд соёлтой боловсролтой байдаг) бухимдуу, хийрхүүтөлөв байдалтай болдог. Түүний бичсэнээр “Невроз бол соёл иргэншлийн өртөлөөс юм”. З.Фройд өөрийн онолын үндэслэлүүдээ урлаг, уран зохиолтойхолбон “Урлаг нь либидогийн шахагдсан хүслийг өвчлөлгүй, бэлгийн завхралдхүргэлгүй өнгөрүүлж болдгийн тод жишээ юм. Уран бүтээлч хүн неврозод тундөхсөн мөрөөдөл, тэмүүлэл, догдлолтой, түүнийгээ зохиол бүтээлдээ шингээжчадах авьяастай байдаг” гэжээ.Фройд “Софоклын “Эдип хаан”, Шекспирийн “Гамлет”, “Достоевскийн“Ах дүү Карамазовийнхан” гэх дэлхийн уран зохиолын суут гурван туурвилд“эцгээ хөнөөхүй”-н асуудал дүрслэгдэж байгааг нээн, “Эдипийн комплекс”-оотомьёолсон билээ”. Тэрбээр ухамсартай хийгээд ухамсаргүйгээр хийгдэж буйбүхэн харилцан шүтэлцээтэй, тэрчлэн ухамсаргүйгээр хийгдэж (илэрхийлэгдэж)буй бүхэн далд ухамсрын шууд нөлөөн дор явагддаг гэж үзсэн буй. Тэрхүү далдухамсар нь хүмүүний адгууслаг зөн, бэлгийн дур хүслийн түлхээс юм. Хүн гэдэгтөрөлхийн автоэротик “өөрийн мэдэлгүй эсрэг хүйстээ татагдах” мэдрэмжтэйзаяагдмал агаад тэрхүү мэдрэмжээсээ хаашаа чөлөөлөгдөх аргагүй. Дөнгөжтөрсөн хөвгүүдийн хувьд анхдагч эсрэг хүйстэн ээж нь, охидын хувьд аав ньбайх ба хөвгүүд ээждээ, охид аавдаа автоэротик мэдрэмжээрээ өөрийн мэдэлгүйтатагддаг аж. Нөгөө талдаа хөвгүүдийн хувьд анхдагч өрсөлдөгч нь аав нь,охидын хувьд ээж нь болдог. З.Фройд энэхүү хүмүүний гэр бүл дэх төлөвшлийнсуурь харилцааг эртний Грекийн “Эдип”-ийн мифээр биежүүлэн “Эдипийнцогцолбор” гэсэн ухагдахуунаар томьёолжээ. Энэ нь хөвгүүдэд хамаатай болохидын хувьд мөн Грекийн “Электрагийн домог” -т үндэслэн “Электрагийн хүсэл”гэдэг ойлголтыг К.Г.Юнг авч үзсэн байна.ПСИХОАНАЛИТИК ОНОЛ, ТҮҮНИЙ ОЙЛГОЛТУУД МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛДМонголын уран зохиол судлал шинжлэлд психоаналитик талыншинжлэлийн цөөнгүй судалгааны баримт байна. Тодруулбал, анхлан нэртэрдэмтэн Ц.Хасбаатар 1992 онд бичсэн “Сэтгэлийн гүн нууц” (З.Фройдийнсэтгэц задлагийн онол) хэмээх өгүүлэлдээ: “З.Фройд “Достоевский ба эцгийгээбүрэлгэхүй” гэдэг өгүүлэлдээ оросын их зохиолчийг уран бүтээлч, мэдрэлийнөвчтөн, ёс журамтан, гэм нүгэлтэн ийм дөрвөн шинжийнх нь үүднээс шинжлэнсудалсан байна. Түүний зохиолд хүчирхийлэгчид, хар амиа бодогчид, алуурчиднэлээд гардаг. Үүнээс уламжлан бодоход өөрт нь иймэрхүү нүглийн үр байсанболов уу. Өөрийнх нь намтраас үзвэл Достоевский мөрийтэй тоглоомд ихдуртай байснаас гадна балчир охидыг бузарлахыг санаархдаг байсан бололтой.Достоевский сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй, өөрийгөө болон бусдыг тарчилган
237МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34жаргаах хүслэнтэй, мэдрэлийн гажигтай, сод авьяастай хүн байжээ” гэхчлэнөгүүлсэн байдаг. Энэ өгүүлэл нь монголын уран зохиолд анхлан энэ чиглэлээрбичсэн судалгааны ажил болно. Зохиолч Г.Аюурзана “Өнөөдрийн утга зохиолдголлогч зарим чиг хандлага” (2004) хэмээх МЗЭ-ийн 75 жилийн ойд зориулсан“Утга зохиолын тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд тавьсанилтгэлдээ: “Яруу найраг, үгэн тоглоом, дотоод хэмнэлийг бий болгогч нь биднийухамсраар хянагддаг алхам үйлдлүүд биш, харин ухамсаргүй буюу далдухамсар (unconscious) юм. З.Фройд эртний домгуудыг, Шекспирийн болоодДостоевскийн зохиолуудыг сэтгэцийн үүднээс задлан шинжилсэн нь утга зохиолсудлалд гарсан онцгой дэвшил байлаа. Орчин цагийн судлаачид бие хүнийболоод хамт олны далд ухамсраас хэлний бүтэц байгууламжийг олж тогтоосонбайна. Яруу найраг эгээ л зүүдний нэгэн адил бидэнд төсөөлөгдөж баригдашгүй,бидэнд захирагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог. Тэгэхээр бодитертөнцийн явдлыг тоочих ч юм уу, эргэн тойрныхоо эд агуурсыг, морь малаазураглах зэрэг нь яруу найрагтай огт холбогдолгүй юм. Далд ухамсраастөрдөг урлагийг бид ухамсарт үйлдлээр захиран жолоодож, бүр үзэл сурталдзахируулан үйлчлүүлэхийг оролдож байсны балаг өнөөдөр ч арилаагүй байгаагта бид бэлээхэн харж л байна” (105) гэжээ.Онолын сурах бичгүүдэд психоаналитик шинжлэлийн талаар хэрхэнбичсэнийг үзвэл судлаач Д.Галбаатар “Уран зохиолын нэвтэрхий толь” (2012)-доо “Психоанализын судалгааны өөр нэг чухал зүйл нь судлагдахуун болсонзохиол бүтээл дэх уран сайхны тэмдэгтүүдийн цогцсыг эргээд зохиолчийнбүтээсэн тэрхүү “бодит нөхцөл байдал”, цаг хугацаа, орон зай руу татантайлбарлах судлаачийн сэтгэхүйн өвөрмөц үйл ажиллагаа, чадварт оршино.Хэрвээ зохиол бүтээлээс нь тухайн уран бүтээлчийн уран сайхны шийдэл, үзэлбодлын илэрхийлэл, байр суурь, тухайн үйлийн агшин, түүний учир шалтгаан,тохиолдол, санаатай ба санамсаргүй үйлдлүүдийг ялган тогтоож чадах юм болзохиолчийн санааг тэмдэгтүүдийн тогтолцоо болсон зохиол бүтээлээс нь зөволж харах бололцоо нээгдэнэ гэсэн үг юм (300) гэх буюу “Энэ аргыг зохиол базохиолчийн хувийн амьдралтай сэтгэл зүйн холбоо, дүрийн сэтгэл зүйн орчлонгтайлахад тохиромжтой арга гэж ХХ зууны урлаг судлал үздэг” (22) гэжээ.Судлаач С.Энхбаяр “Утга зохиолын ерөнхий онол туурвил зүй”(2019) номдоо“Өөрөөр хэлбэл хүмүүс нэг хэсэг нь урлагийн бүтээлийг үзэж, сонсож, хүртэжбайжсублимацид ордог бол нөгөө хэсэг нь урлагийг хийж бүтээж байж сублимацидордог байна. Ерөнхийдөө байгалиас арай илүү эрчим хүч (либидо) өвлөж авсанхүмүүс хоёр дахь ангилалд багтах бөгөөд тэд өөрсдийгөө ухамсаргүйгээр онцгойхүмүүс гэж бодох, тунхаглах дуртай байдаг нь тэрхүү илүүдэл либидогийн(илүүдэл энерги) түлхээс, хатгаас байдаг бололтой. (Жишээ нь: Зохиолчид, яруунайрагчид их биеэ магтдаг, бараг бүгд өөрсдийгөө суут авьяастай гэж боддог.Үсээ их ургуулдаг, навсайсан дээл өмсөөд дөнгө шиг төмөр (мөнгө гэдэг байхаа)бүслээд 35 градусын халуунд хэнэг ч үгүй хөлсөө урсгаад зогсож байдаг ньэнэ л либидогийн хатгаас буюу орчин цагийн хэлэнд великомани “орос англихолилдсон энэ нэршлийг аугаа ихийн дон гэж орчуулмаар юм уу даа” хэмээнтэмдэглэдэг тэр чанар, өөрөөр хэлбэл далд ухамсрын түлхээс болох өөрийгөө
238МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34илэрхийлэх, нэр төр, алдар гавьяаг хүсэмжлэх (дээр дурдсан шунал хүсэл) тэринстикт юм” (93) гэх мэтээр бичсэн байна.Уран зохиол шинжлэлийн энэхүү арга зүйг монгол үндэсний уран зохиолтойхолбон бичсэн судалгааны ажлаас дурдвал судлаач Ч.Туяасайхан “Уранзохиолын сэтгэл зүйн судалгааны зарим асуудал” (2000) бүтээлдээ монголөгүүллэгийн туурвил зүйн асуудлыг хөндөн авч үзжээ. Ингэхдээ С.Эрдэнийнөгүүллэг дээр түшиглэн, дүрийн дотоод ертөнц, сэтгэхүйн үл давтагдах өвөрмөцшинж, үзэл бодол, ухамсар ойлголтыг зохиолчийн хувийн сэтгэлгээтэй холбонавч үзсэн байна. С.Эрдэнэ бол монгол өгүүллэгт шинэчлэл хийсэн, монголөгүүллэгийг уянга сэтгэл зүйн аястай болгосон гол хүн юм. Тиймээс түүнийөгүүллэгийг сэтгэц зүйн задлан шинжлэл буюу фройдизмийн онолын үүднээсэнэхүү ганц сэдэвт судалгаагаараа хөндөн авч үзжээ. Харин энэхүү аргыгашигласан уран сайхны шүүмжүүдээс дурдвал “Г.Батсуурийн “Б.Лхагвасүрэнгийнсадизм”, “Эмэгтэйчүүдийн уран зохиол хийгээд дүрслэхүй, тайлбарлахуй” (2017),Ж.Отгонсүрэнгийн “Зүүдний онол ба Шүгдэн роман дахь зүүдний өгүүлэмж”(2013), С.Амартүвшиний “Монголын нууц товчоо”-ноос муу бүтээл төрөх ёсгүй”Х.Чойдогжамцын “Нүдний шилэнд үлдсэн хотын үлгэрүүд” (2014), “Миний мэдэхЗигмунд Фройд (“Эдипийн комплекс”-оос “Анти-Эдип” хүртэлх нөхөрлөл минь)”(2014) зэргийг нэрлэж болно.Г.Батсуурь “Б.Лхагвасүрэнгийн садизм” (2013) шүүмждээ: “... Э.Фромынүзсэнээр энэ хоёр хандлага (мазохизм, садизм) нь хүнд ганцаардал, хүч чадалгүймэдрэмжээс зугтаахадтусалдаг.Судалгаанаас үзэхэдганцаардмал, хүч чадалгүйбайдлаа илүү мэдэрдэг хүмүүст дээрх хоёр хэв шинж маш хүчтэй байдаг. Энэхүүмэдрэмж байнга ухамсаргүй оршиж, төгс төгөлдөр, давуу байдлын мэдрэмжээрнөхөгдөж, түүний ард нуугдсан байдаг” гэжээ. Энэ үүднээс үзвэл Б.Лхагвасүрэнгуай нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруунайрагч гэдэг төгс төгөлдөр давуу байдлын ард нуугдсан садист маягийнневрозид дөхсөн тэмүүлэл, мэдрэмжтэй уран бүтээлч, нөгөө талаасаа өөрийнамьдарч буй нийгмийн арчаагүй байдлын өмнө хүчин мөхсөдөж ганцаардсантом сэтгэгч. ... Энэ утгаараа Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагчБ.Лхагвасүрэн бол бэлгийн садист чиг хандлагатай гаж донтон бус харин өөрийн“ид”-дээ байгаа шахагдсан либидогийн гаж хүсэл, садист невроз, шизофренийндотоод түлхцийн хүчтэй нөлөөнд гүнзгий автсан том сэтгэгч, сод уран бүтээлч”хэмээн Б.Лхагвасүрэн гуай зохиол бүтээлдээ хатуу ширүүн үгийг хайр найргүйхэрэглэдэг ч тэр үгс нь зохиолынхоо эд эс болж нийлэгжсэн үр дүндээ уянгынсонин зохиромжтой болдгийг нотолсон байна. Үр нь эхээ тасар татан идэх (Үрмогой), эцэг нь охиноо хүчиндэх (Бүлээн нурам), амраг нь амрагийнхаа амруу жадлан умайгаар нь гартал нэвт сүлбэж, хоёр нүхийг нь битүүлэн хөнөөх(Тамгагүй төр) гэх мэтийн гаж хэрцгий өгүүлэмжийг уянгаар шүншиглэн, бахдамсайхан уран дүрийг бүтээж тайтгардаг нь Б.Лхагвасүрэнгийн онцлог болохыгсудлаач Г.Батсуурь тодруулжээ.Ж.Отгонсүрэн “Зүүдний онол ба “Шүгдэн” роман дахь зүүдний өгүүлэмж”(2013) өгүүлэлдээ: “Шүгдэн зохиолын нэгэн өвөрмөц өгүүлэмж бол зүүд.Зохиолын эхнээс л гарна. Өвөрмонголын цагдаа Сэржамцын зүүд юу өгүүлэв.
239МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Нохой үхэх агшиндаа эзэндээ зүүдээр дамжуулан мэдээлэл өгөв үү? Зохиолдгарч буй зүүдний сонин үзэгдэл, далд өгүүлэмж бол угтаа зохиолчийн өөрийнхнь зүүд, эсвэл бодож олсон өөр хэн ч амар тайлахааргүй тийм л зүйл. Зүүднийзөрчлийг тайлах нь зохиолчийн ажил биш, зүүдээр дамжуулан сэдэл санааөгөх нь харин түүний ажил юм” хэмээн Г.Аюурзанын “Шүгдэн” романы зүүднийөгүүлэмжүүдийг судлаад “уншигчдын хүсэн хүлээдэг сэдвийг хөндөж сэтгэлийнгүн рүү чиглэсэн эл бүтээл нь өнөөдрийн Монголын уран зохиолын туурвил зүйдэх ололт, шинэ үзэгдэл” гэжээ.Судлаач Ц.Магсар “Монголын уран зохиолын шинжлэл дэх шинэ үзэгдэл”(2018) өгүүлэлдээ Г.Батсуурь, Х.Чойдогжамц нарын шүүмжийн бүтээлүүдийгонцлон авч үзээд “Тэдний бичиж байгаа зоригтой, дайчин судлал шинжлэлдаливаа үзэгдэлд тайлбар, тайлал хийх шинэлэг арга зүй, мөн шинэлэг гэмээронол номын “цэнэг”, сэтгэлгээний цараа, уран зохиолын өргөн мэдлэг мэдрэгдэжбайгаа нь шинжлэлт сэтгэлгээний хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлно гэжүзэх үндэслэл байна” гэжээ.Уран зохиол шинжлэлд сэтгэц задлагийн арга зүй дэлгэрснээр цаашдааолон ахиц гарах талаар профессор Д.Галбаатар “Иймээс психоаализмыгуран бүтээлийн практикт ашиглахад судлаачид зохиолтой уялдсан хөдөлшгүйбаримтууд, түүнд хийж байгаа зөн билиг, совинт хүч, далд ухамсрын оролцооүүрэг, сэтгэх чадвар, цэгцтэй логик байгууламж, ухамсар ба ухамсаргүйнхарьцааны тухай өргөн мэдлэг хэрэгтэй. Дорны дуализм, арга билгийн ёсныонолыг психоанализын аргатай нийлэгшүүлэн, уран бүтээлийн практиктнэвтрүүлж чадах юм бол монгол уран зохиол, урлагийн судлалд нэгэн шинэалхам болох талтай” хэмээсэн байна.АНАЛИТИК СЭТГЭЛ ЗҮЙН ОНОЛ, ТҮҮНИЙ ОЙЛГОЛТУУД УРАН ЗОХИОЛДЗ.Фройдийг сургаалыг залгамжлан хөгжүүлж, сайжруулан залгамжилсанхүмүүсийг неофройдистууд гэнэ. Гол төлөөлөгчид нь К.Г.Юнг, К.Хорни,Г.Салливен, Э.Фромм, А.Адлер юм. Психоанализын онолд дараагийн шинэхуудас нээсэн хүн бол Швейцарын сэтгэл зүйч, эмч Карл Густав Юнг (Carl G.Jung)юм. Тэрбээр “Би болон ухамсаргүйн хоорондын харилцаа” (1928) /Relations between the Ego and the Unconsious/, “Сэтгэл судлал ба шашин” (1940) /Psychologyand Religion/, “Ухамсаргүйн дүрүүд” (1950) /Formations of the unconsious/ зэрэгбүтээлүүддээ аналитик сэтгэл зүйн онолоо боловсруулжээ.Аналитик сэтгэл зүйд “хамтын ухамсаргүй” (collective unconscious), “архетип”(archetypes) зэрэг тулгуур ойлголтуудыг авч үзнэ. “К.Г.Юнг психи (сэтгэц) гэдэгойлголтыг авч үзсэн бөгөөд тэр нь ухамсар, хувийн ухамсаргүй, нийтийнухамсаргүй гэсэн бүрдлүүдтэй. Ухамсар нь эгод хүртэгдсэн бүхнийг хүлээн авчойлгон ухаарах байдал, эго нь ухамсрын төвд байрлах боловч ухамсаргүйтэйхолбоогүй, дангаараа хувь хүнийг бүрдүүлж чадахгүй гэж үзсэн бол хувийнухамсар гэдэг нь хүний төрсөн цагаас эхлэн хуримтлуулсан сэтгэцийн туршлагабуюу мартагдсан хийгээд эс мартагдсан бүхий л дурсамж, мэдээллүүдийн цогцаж. Харин нийтийн ухамсаргүй нь хувийн ухамсаргүйгээс цааших зүйл агааднийт хүн төрөлхтний хөгжлийнхөө явцад хуримтлуулсан бүхэл бүтэн цогц
240МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34мэдээллийн сан” (УЗШ, 2021: 675) аж.Юнг дэлхийн олон үндэстэн, угсаатны үлгэр домог болон хуучны соёл,бэлэг тэмдгүүдийг судалж үзээд тэдгээрт ижил төстэй шинж чанар, дүр, зан үйл,бэлгэдэл байгааг олж харсан байна. Өөр өөр соёлуудад байдаг бэлэг тэмдгүүднь ямар нэг байдлаар хоорондоо холбоотой, адил төстэй нийтлэг шинжтэйбайсан тул тэрхүү хүн төрөлхтний сэтгэлгээний нийтлэг хэр нь далд нууцлагертөнцийг хамтын ухамсаргүй гэж нэрлэсэн байна. Хамтын ухамсаргүй ньхүний сэтгэл зүйн далд, нууцлаг гүн ертөнц тул шууд мэдэрч чаддаггүй, харинархетипүүдийн дохио, өгөгдлүүдээр мэдрэгдэж хүний үйл ажиллагаанд нөлөөлжбайдаг аж. Өөрөөр хэлбэл, нийтийн ухамсаргүй нь хүн төрөлхтний сэтгэл зүйнмаш нууцлаг гүнд орших ба хүмүүст янз бүрийн дохио тэмдгүүдээр илэрчгарч ирдэг гэж үзжээ. Тэрхүү дохио, бэлгэдлүүдийг К.Г.Юнг “архетип” хэмээннэрлэжээ. “Домог үлгэрүүд нь энгийн нэг зохиол төдий зүйлс биш гэдэг дээрЮнг санал нэг байжээ. Домог үлгэр бүрийн цаана нууцалж, далдалж, бас хойчүедээ үлдээхийн тулд кодолсон мэдээллүүд дүүрэн байх ёстой гэж үзсэн юм...”(Энхтүшиг, 2019:153). “К.Г.Юнгийн тодорхойлсноор “…Ухамсарт бус зүйл болөнгөрсөн түүхийг хадгалагч сав төдийгүй, ирээдүйд буй болох сэтгэл санаанынөхцөл байдал болон үзэл санааны үр хөврөлүүдийг агуулдаг” ажээ. Товчхоноорхэлбэл сэтгэхүйн сэлгэц, нөхөн үйлдвэрлэл, сэтгэхүйн хувьсал (thought evolution) гэж хэлж болно” (Бямбаням, 2015).Товчоор хэлбэл, архетип нь эртний сэтгэхүй, өвөг дүр гэсэн утгатай. Энэ тухайЮнг “Архетип гэдэг бол нарийн эдүүд нь ялимгүй хэлбэлзэх хэр нь суурь бүдүүвчзураглалыг хэвээр нь хадгалж чадсан төсөөллийг, сэдлийн иймэрхүү төсөөллийгбүрдүүлэх хандлагыг хэлдэг. Мөн чанартаа архетипүүд бол шувуу үүрээ барихгэж, шоргоолж овоо сууцаа босгох гэж зөнгөөрөө зүтгэдэг шиг зөнгөөр залагддагчиглэлт хандлага (тренд) юм. Энд архетип зөн хоёрын ялгааг хэлэх хэрэг гарлаа.Бидний зөн гээд буй зүйл бол мэдрэлийн эрхтнээр хүртэж болох физиологийнүйл юм. Гэтэл зөн ийм мөртлөө, хий мөрөөдөлд өөрийгөө илэрхийлж, ялангуяазөвхөн бэлгэдэлт дүрүүдэд өөрийнхөө оршиж буйг илэрхийлэх нь элбэг байдаг.Энэ илрэлүүдийг л архетип гэж би хэлдэг”(Юнг, 2011: 203) гэжээ.“Архетип нь үндэстний сэтгэлгээ, соёлын бүтэц дэх эх дүр, уг гарвалухамсаргүйгээр дараа дараагийн үед мөнхөд улбаран уламжилдаг шинжтэй.Харин суурь бүдүүвч зураглалыг хэвээр хадгалж чадсан хэр нь ялимгүйхэлбэлздэг байна. “Гүн гүнзгий байдлаар удамшиж ирсэн хамтын ухамсаргүйаугаа их хүчний түүх, дүрслэл санааг олон талын аргаар ухамсарт байдлаардамжуулан илэрхийлдэг. Юнг тэрхүү хамтын ухамсаргүйн үндсэн дүрсийгархитеп гэж нэрлээд, хүн төрөлхтний хүсэл, туулж өнгөрүүлсэн амьдралынхнь үндсэн тусгал болох шашин, домог хоосон мөрөөдөл, үлгэр, зөгнөл, зүүдзэрэг яагаад олон дахин илрээд байна вэ гэдгийг нарийвчлан судалсан юм.Архитепын дүрслэлд баатар, хүүхэд, чөтгөр, хөгшин хүн, газар дэлхий гэх мэтзүйлс үзэгддэг” (Энхтүшиг, 2019:154) аж.“Янз бүрийн архетип бий. Тухайлбал, мангас, баатар эр, цэцэн өвгөн,өнчин хүү гэх мэт. Өөрөөр хэлбэл аль ч үндэстний эртний дүрслэх сэтгэлгээндсөрөг талын дүрийг ямар нэгэн мангасаар төлөөлүүлэн үзүүлдэг бол эерэг дүр
241МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нь баатар эр байдаг” (Батсуурь, 2018: 74) ажээ. Баларлаг үеийн хүмүүсийнсэтгэлгээний илэрцүүд нь архетипүүдээр дамжин бидэнд ирдэг бөгөөдсэтгэцийн өвчтөнүүдийн яриа, төсөөлөлд илэрдэг хэв шинжүүд нь эрт үеийнхүмүүсийн сэтгэлгээний зарим элементүүдийг ямар нэгэн хэмжээгээр агуулжбайдгийг тогтоосон байна. Тэдгээр нь үлгэр домгуудад ч мөн давтагдах бажишээлбэл, мангас, баатар, үлэмж биетнүүд, дагинас, чөтгөр шулам мэтийнсүүдрийн төлөөллүүд... гээд олон архетипүүд үндэстэн бүрийн үлгэр домгуудаддавтагддаг байна.АНАЛИТИК СЭТГЭЛ ЗҮЙН ОНОЛ, ТҮҮНИЙ ОЙЛГОЛТУУД МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛДУран зохиол шинжлэлийн энэхүү өвөрмөц содон арга зүйг монголын уранзохиолтой холбон судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь “С.Эрдэнийн анима” (2014),“Электрагийн гиншлийн дуун” (2017), У.Бямбаням “Сэтгэлгээний эволюци баяруу найргийн генетик шугам” (2015), “Бүтэц, дүр, архетип” (2016), Х.Чойдогжамц“Нэгэн “монгол архетип”-ийн улбарил буюу гэрэл гэгээ-гоо сайхан-эмэгтэй хүн”(2013), “Оюун санааны минь ой дундуур өвөг дээдсийн түүх сүнсэлнэ” (2015),“Бидний цаг хугацаа (Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй-I)(2017), “Унаган сэтгэмжит” үндэсний мэдрэхүй /домог, шүлэг, өгүүллэгийнжишээн дээр/ (2017), Б.Мөнх-Эрдэнэ “С.Эрдэнийн зохиолууд дахь архетипбуюу туульсын уламжлал” (2020), “Б.Жамдын яруу найргийн уран сайхан, дүрдүрслэлийн онцлог” (2020) зэрэг шүүмж, өгүүллүүд бичжээ.Судлаач Г.Батсуурь “С.Эрдэнийн анима” (2014) шүүмждээ “ЗохиолчС.Эрдэнэ буриад үндэстний эмэгтэй сэтгэлийн хямралын төв, эмэгтэй хүнийдотор нь орсон, өөрөөр хэлбэл эмэгтэй хүний хэдийд гуниглахыг, хэдийдөшрөхийг, хэдийд тунирхахыг, хэдийд инээвхийлэхийг, хэдийд уцаарлахыг, тэрбайтугай хэдийд хөхнийх нь толгой жирсхийхийг ч мэдэрч чаддаг уран бүтээлчбайсан агаад учир нь тэр өөрөө эм талынхаа буюу Анимагийнхаа бүрэн нөлөөндавтсан сод туурвигч байсан ажгуу. Түүний зохиолууд ер бишийн уянгалаг,намуун, уярам, шимшрэм байдгийн учир ч эмэгтэй сэтгэлээр бүтээдэг байсантайнь холбоотой” хэмээн зохиолч С.Эрдэнэ эмэгтэйлэг тал нь давамгайлсан уранбүтээлч байсан нь өссөн, төлөвшсөн орчин, эргэн тойронд нь байсан хүмүүстэйхолбоотой хэмээн тайлбарлажээ.Тэрбээр “Электрагийн гиншлийн дуун” (2017) шүүмждээ Ш.Дулмаа,Ж.Батцэцэг, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Б.Батрэгзэдмаа, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг,Эмүжин (Р.Энхтуяа), Б.Энхтуяа нарын шүлэг яруу найргийг онцлон судлаадтэдний эрэгтэйлэг шинж буюу анимусыг тодруулсан байна. Тодруулбал “Өгүүлэнбуй онол сургаалаар эм хүн бүхэн өөрийн дотроо Анимус гэх нэгэн төгс эрийндүрийг бүтээн санаж, ямагт бэдрэн явах агаад тэр бүсгүй нь яруу найрагч мөнийучирт нэгэн төгс эрийг зураглан бичилдсү гэвээс өөрийн дотор агч Анимустшүтэлдюү. Харин яруу найрагч бүсгүй нь хэв ёсонд сөхөрсөн, хэт журамдбаригдсан, дүмбэд дөлгөөн нэгнийг бус, аван чадах, алан ирэх, ихэд хүчин төгсид хавыг үзүүлэгч, эм хүний эдлэнг ину ханган дарагч нэгнийг хүсэн бэдэрчявдгаа үл нууюу” гэжээ.
242МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34У.Бямбаням “Сэтгэлгээний эволюци ба яруу найргийн генетик шугам”(2015) шүүмждээ Б.Галсансүх, Р.Улам-Оргих, Ж.Эрдэнэбаатар, Ч.Өсөхболд,Д.Дашмөнх, Г.Баяр, Д.Нямдорж, Г.Бадамсамбуу, М.Энхбаатар нарын шүлэгяруу найргийг онцлон авч үзээд тэдний уран бүтээлийн уламжлалын залгамжхолбоог тодруулсан байна. Тодруулбал, “дээр хөхрөгч тэнгэр, наран саран,одон мичид зэрэг бүх эрхэс цөм домгийн дүрүүд болон хувирдаг. Эртний яруунайргийн зүйлд дүрсэлсэн ёсоор бол “алтан наран гэрэлт, алман саран туяатЭрхт Мөнх тэнгэр” болдог байна. Эртний хүмүүст дээр байгаа л бол дээд байхюм гэсэн учир зүйн сэтгэлгээ байжээ. Дээр оршигч Мөнх хөх тэнгэр бол “бүхнийгзаяагч” эзэн байдаг. Тиймээс тэнгэрийн намуухан амьсгалд уусан, аньсага сарруу яарагч “тэнгэрийн хүү” монгол домог зүйн (mythology)гурван ертөнцийн тухайойлголт дахь “дунд тив-эгэл хүний ертөнцөд” үл дасан “өөрийг нь заяагч-дээдтив” тэнгэрийн оронд яарч буй домгийн сэтгэлгээ юм. Монголын яруу найрагтД.Нацагдорж, Б.Явуухулангаас эхлүүлээд тэнгэр бичээгүй найрагч ховор,тэглээ ч энэ нь бичье гээд биччихдэг зүйл ч биш бололтой. Тэнгэрчлэх үзэл,тэнгэр шүтлэг, тэнгэрийн дүр бол ухамсаргүйгээр хий мөрөөдөл, сэтгэл хөдлөл,ухамсард өөрийгөө илэрхийлэгч, ул сууриа ерөнхий дүрээр хадгалсан монгол“архетип” \\К.Г.Юнг “хүй нэгдлийн дүр”\\ юм” гэж бичжээ.Х.Чойдогжамц “Унаган сэтгэмжит” үндэсний мэдрэхүй /домог, шүлэг,өгүүллэгийн жишээн дээр/ (2017) шүүмждээ “Хөхөө Намжилын домог”-оосмэтгэн Д.Норов “Үүрээр жиргэсэн болжмор” өгүүллэг, М.Цэдэндорж “Моринхуур”, Д.Нямсүрэн “Ардын дуу” шүлгүүдийг мифилогемагийн, Ш.Сүрэнжав“Би тэнгэрийн хүү” шүлгийг архетипийн жишээ болгон задлан шинжилсэнбайна. Тухайлбал, “Хөхөө Намжилын домогтой холбоотой өмнөх жишээнүүдэддурдагдсан барим тавим уг шижим мэдрэгдэхгүй ч архетип буюу эх домгийн, дуухуур, хурмаст, хүлэгтэй холбоотой уран сайхны анхны төгс төгөлдөр хэв шинж,төсөөлөл, танин мэдэхүй, зан үйл, шүтлэг бишрэлийн нэн эртний улбаа” гэжүзжээ.У.Бямбаням “Бүтэц, дүр, архетип” (2016), Б.Мөнх-Эрдэнэ “С.Эрдэнийнзохиолууд дахь архетип буюу туульсын уламжлал” өгүүлэлдээ С.Эрдэнийнзохиолуудын дүрийн бүтэц, хэв шинжийг монгол ардын баатарлаг туулийн бүтэц,өгүүлэмжтэй харгуулан үзэж түүний зохиолын бүтэц нь тууль, аман зохиолоосулбаатай монгол хүний оюунд бүрэлдэн тогтсон нийтлэг архетип гэж үзсэнбайна. Тодруулбал Б.Мөнх-Эрдэнэ “С.Эрдэнийн зохиолууд дахь архетип буюутуульсын уламжлал” өгүүлэлдээ “Эрт ба эдүгээгийн бичгийн уран зохиолыншинэчлэл нь уламжлал дээр тулгуурласнаар аман ба бичгийн уран зохиолынхөгжлийг ханган, уламжлалыг шинэчлэхдээ устаж шинэчлэгдэх бус, түүнийөөртөө тохирох, дэвшилттэй бүхнийг шингээж, шинээр бүрэлдэн цогцлоон уранзохиолын өв сангаа баяжуулсаар ирдэг ажээ. Аливаа уран бүтээлчийн бүтээсэнуран чадварын туршлагыг хожмын үеийн туурвигч нарт тодорхой уламжлалболж буй шалгуураар хэмжих зүй тогтол бий. Өөрөөр хэлбэл энэ асуудал ньуран зохиолын уламжлал шинэчлэлийн харилцаа холбооны тухай ойлголтбөгөөд хожмын үеийн бүтээл туурвилд өөрийн нөлөө туршлагыг хэдий чинээ
243МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34шингээн өвлүүлж чадна тэрхүү бүтээл гарцаагүй шилдэг бүтээл мөн хэмээгдэхжамтай. Энэ ч утгаараа зохиолч С.Эрдэнэ нь аман зохиол болоод ХХ зууныМонголын нэрт зохиолч төлөөлөгчдийн уран бүтээл, туурвил зүйн сэтгэлгээнийуламжлалыг өвлөн залгамжлахын зэрэгцээ уран сайхны сэтгэлгээний шинэчлэлхийж, улмаар уянга сэтгэл зүйн хандлага бүхий өгүүллэгийн төрөл зүйлийгхөгжүүлэн төлөвшүүлсэн зохиолч гэж үзэж болно” (267) гэж дүгнэсэн байна. Энэмэтээр К.Г.Юнгийн үндэслэсэн аналитик сэтгэл зүйн ойлголтуудыг монголынуран зохиол шинжлэлд авч үзсэн жишээ цөөнгүй байна.Судлаач Ц.Магсар “Монголын уран зохиолын шинжлэл дэх шинэ үзэгдэл”(2018) өгүүлэлдээ “монголын уран зохиолд саяхнаас нэгэн шинэ үзэгдэл болонажиглагдах болсон төдийгүй, өөрийн гэсэн өвөрмөц төлөвийг бүрдүүлээд байна.Шинэ үзэгдэлд илэрхий гэмээр хоёр чиглэл байна. Нэг дэх нь дээр дурдсанөрнөдийн үзэл онол, аргазүйн нөлөөгөөр байж магадгүй (сургалт талаасаа авчүзсэн ч ийм нөлөө байх цаг нь болсон), зохиолын мөн чанар лугаа нэвт шувтявж орох, зохиолчийн ур чадвар, бодол төсөөлөл, үүдэл санааг хайр найргүй“нүцгэлэх” зорилго агуулсан нь ажиглагдаж байна. Дотогшоосоо чиглэсэншинжлэлийн гол арга зүй нь ийм юм (К.Юнгийн “архетип” хэмжигдэхүүнийг орчинцагийн уран зохиолд хэрэглэх оролдлого хийсэн Г.Батсуурийн “С.ЭрдэнийнАнима”, Х.Чойдогжамцын “Нэгэн “монгол архетип”-ийн улбирал буюу гэрэл гэгээ– гоо сайхан – эмэгтэй хүн” шүүмж, мөн түүний “Д.Намдагийн “Хөгшин чоноульсан нь” туужийн “экзистенц”-ийг тайлахуйд” өгүүлэл зэргээр жишээлэн үзвэл).“Хайр найргүй” гэдэг утгаараа зохиол болоод зохиолчоос таньж мэдрэгдсэнбүхнийг сайнтай муутай нь улаан цагаан хэлдэг учраас уг байр суурин дээртууштай зогсож буй судлаач хүн зохиолч, уншигчийн (шүтэн бишрэгчдийнх нь)зүгээс ямар нэгэн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Учир нь шинжээчийн гярхайажиглалтаар яг л гаргаад ирсэн зүйлсийн заримыг зохиолч ч өөрөө мэдэхгүйбайх тохиолдол эцэс төгсгөлгүй. Үүнийг нь шинжээч л олж харахгүй бол өөр хэнч харахгүй байх магадлалтай бөгөөд ерөөсөө шинжлэлийн үндсэн гол үнэ цэн,үүрэг зориулалт үүнд л байдаг гэж хэлж болно” гэж дүгнэсэн нь бидний саналтайнэг байна.ДҮГНЭЛТ1. Сэтгэл судлалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн үндсэн урсгал болохпсихоанализ нь монголын уран зохиол судлал болон шүүмж судлалднэгэн шинэ арга зүй болон хөгжиж байна. Судлаачид зохиолчдын дотоодертөнцийг нээн илрүүлэхдээ зохиолтой уялдсан хөдөлшгүй баримтууд,түүнд хийж байгаа зөн билиг, совинт хүч, далд ухамсрын оролцоо үүрэг,сэтгэх чадвар, цэгцтэй логик байгууламж, ухамсар ба ухамсаргүйнхарьцааны тухай өргөн мэдлэгийг ашиглан шүүмж, бүтээлүүдээ бичсэнбайна.2. 2000 оноос хойш Монголын уран зохиолд шинжлэлд эрчимтэй хөгжиж буйэнэхүү сэтгэц задлагийн арга нь “психоанализ”, “аналитик сэтгэл судлал”гэсэн үндсэн хоёр чиглэлтэй хөгжиж байна. Түүнчлэн “шизоанализ”-ынарга зүйн шинжлэл болох цөөн боловч уран сайхны шүүмжийн бүтээлүүд
244МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34дэлгэрсэн байна.ABSTRACTThe article clarifies how the methods of psychoanalysis are developing in themodern Mongolian literary review. Therefore researchers have written an overviewof how the concepts and methods of psychoanalysis and analytical psychology arerelated to Mongolian national literature.НОМ ЗҮЙ1. Амартүвшин С. (2019). Орчин үеийн утга зохиол шинжлэл. Уб.,2. Аюурзана Г. (2004). Утга зохиолын тухай яриа. Уб.,3. Батсуурь Г. Ерөөлчид ба шизофренкууд. УЗСШ. Уб., (2018). Жикомпресс.4. Бямбаням У. (2018). Цаг хугацаа хэлнэ. Уб., Мөнхийн үсэг.5. Бямбасүрэн С. (2021). Сэтгэцийн эмгэг судлал. Уб.,6. Галбаатар Д. (2012). Уран зохиолын нэвтэрхий толь. Уб.,7. Магсар Ц. (2009). XX зууны монголын утга зохиолын шүүмжлэл. Уб.,8. Магсар Ц. (2018). Монголын уран зохиолын шинжлэл дэх шинэүзэгдэл. Уб., https://www.facebook.com/groups/269816426460750/posts/1670809453028100/9. МУТНТ-I. (2022). Монгол утга зохиолын нэвтэрхий толь-I. ШУА-ийн ХЗХийн судлаачид. Уб.,10. МУТНТ-II. (2022). Монгол утга зохиолын нэвтэрхий толь-II. Уб., ШУАийн ХЗХ-ийн судлаачид. 11. МУТНТ-III. (2022). Монгол утга зохиолын нэвтэрхий толь-III. Уб.,ШУА-ийн ХЗХ-ийн судлаачид. 12. Туяасайхан Ч. (2000). Уран зохиолын сэтгэл зүйн судалгааны заримасуудал. Уб., 2000.13. УЗТЯ. (2013). Уран зохиолын тухай яриа. Галбаатар Д. Энхбаяр С,Батсуурь Г нарын шүүмжийн эмхэтгэл. Уб., 219 х.14. УЗШ. (2021). Утга зохиол шинжлэл. МУБИС-Утга зохиолын тэнхимийнбагш нар. Ред. С.Энхбаяр Уб.,768 х.15. Хасбаатар Ц. (1992). Сэтгэлийн гүн нууц. /З.Фройдийн сэтгэц задлагийнонол/. “Цог” сэтгүүл. 1993. № 3. Уб.,16. ХХ зууны монгол утга соёлын өв. (2020). Эмх. Ж.Ууганбаатар, Б.МөнхЭрдэнэ. ШУА-ийн ХЗХ. Жиком пресс. Уб.,17. Энхбаяр С. (2021). Утга зохиолын ерөнхий онол туурвилзүй. Уб., РедГ.Батсуур нар. “Жиком пресс” ХХК.18. Энхтүшиг Л. (2019). Психоанализ. Уб.,19. Юнг. К.Г. (2010). Бэлгэдэлт амьдрал. Орч. А.Энхбаатар, ред. А.Энхмаа.Уб.,20. ЯУТ. (2009). Яруу утгын тайлал. Уб.,21. Чойдогжамц Х. (2012). Тайлахуйн чинад. Уб.,22. Чойдогжамц Х. (2014). Гүн хэлмэр. Уб.,
245МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ЗОХИОЛЧ Д.БАТБАЯРЫН ЗОХИОЛ ДАХЬ ДАВТАЛТЫН ОНЦЛОГ, НАЙРУУЛГЫН ҮҮРЭГ (“Багын наадам”, “Ээж” өгүүллэгийн жишээн дээр)Б.Навчаа1Агуулгын товч: Тус өгүүлэлд зохиолч Д.Батбаярын зохиол дахь давталтыг бүтэц, хэв шинж,утга, найруулгын үүрэг талаас судалж, хэрэглээний онцлогийг тодорхойлсонболно.Түлхүүр үг: давталт,бүтэц, утга, үүрэг, найруулга, ур маягОрчин цагийн монгол хэлний давталтыг профессор Ц.Өнөрбаян “Орчинцагийн монгол хэлний давталтын онцлог, утга, найруулгын үүрэг” (Өнөрбаян.2006, х.12-22) номондоо нарийн судалж, бүрэн давталт, бүрэн бус давталтгэж хоёр хувааж үзсэн байдаг бол профессор Б.Пүрэв-очир: “Монгол хэлэндэх давталтын онцлог, хэв шинж, утга үүргийг ажиглахад авиан зүйн учирхолбогдлоос үг зүйн учир холбогдолтой болж, улмаар үгийн сан-өгүүлбэр зүйнучир холбогдолтой болох тийм хандлага, тогтолцоо байна” (Пүрэв-Очир. 2006,х.133-144) гэж тодорхойлсон.Мөн эрдэмтэн Ц.Сүхбаатар: “Аливаа юм үзэгдэл, түүний шинж чанарыгонцлон товойлгох, хэрэг явдлын уялдаа холбоог илтгэх, үг яриаг хэлэхэд эвтэйсонсголон яруу болгох зэрэг зорилгоор үг, хэллэг, өгүүлбэр, ойролцоо авиа,өгүүлбэрийн байгуулалтыг зориуд давтах найруулгын ур маягууд бий” гээд.Үүнд: жирийн давталт, жаазалсан давталт, залган давтах, онцлон давтах хэмээнүзсэн байдаг.Иймд найруулгын нэгэн ур маяг болсон давталт нь авиа, үг, өгүүлбэр,эхийн түвшинд илрэх ухагдахуунаа товойлгон онцгойруулж, хүч нэмэгдүүлжнайруулгад голлох үүрэг гүйцэтгэдгийг эрдэмтэд онцлон тодорхойлж байгаа ньхарагдаж байна.Тухайлбал, Орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч Д.Батбаяр(1940-2020)-ын зохиол бүтээлд “үг давтах” үзэгдэл олон тохиолдож байна.Ингэхдээ, жирийн давталтыг үг, өгүүлбэр, утгын давталтаар, залган ахиулахдавталтыг өгүүлэгдэхүүн, тусагдахууны утгаар, онцлон давтах аргыг адилутгатай үгийг нэмэн өгүүлэх зэргээр ашиглаж, өгүүллэгийн найруулгыг айзамхэмнэлтэй, утгыг улам нягтруулж, санааг ахиулан төгс бичжээ.Нэг. Жирийн давталтӨгүүлбэрийн гишүүн /нэг буюу хэдэн үг/, бүтэн өгүүлбэрийг тэр хэвээр ньдараалуулан давтах найруулгын аргыг хэлнэ. Ийнхүү үг ярианы дотор нэг үгбуюу өгүүлбэрийг давтах нь уул илэрч буй ухагдахуун, утга санаанд уншигчийнанхаарлыг хандуулах зорилготой, түүнийг онцлон байгаа санаа илэрнэ.1 Өвөр монголын их сургуулийн докторант
246МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34(Сүхбаатар. 2007, х.257) Үүнийг доорх жишээнүүдээс харж болохоор байна.Жишээ 1. Улам улам хурдлан эргэхэд дээд тэнгэр нараа дагуулан эргэлээ.(Багын наадам) “Улам улам хурдлах” гэсэн үгс дүрслэх байдлаа илүү тодорхойүзүүлж, эрчимжүүлсэн утгыг илтгэж байна.Жишээ 2. Эргэж, эргэж, эргэж би зогсов.(Багын наадам) “эргэ” -үйл язгууртнөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн “-ж” нөхцөлийг залгаж, 3 удаа давтсан ньэргэх үйлийг удаан хугацаагаар үргэлжилсэн болохыг тодруулан, дүрсэлжээ.Жишээ 3. Улам улам хурдлан эргэлдэхэд намайг тойрон эргэлдэх юмсындүрс бүдгэрэн бүдгэрсээр нэг нэгэндээ уусан нэлэнхүй их усны эргүүлэг мэтногоорон эргэлдэж байснаа гэв гэнэт улан дороо газар суга үсрэн алга болох шигболж хором зуур хөрс газар дээр хөх тэнгэр доор оров.(Багын наадам) Энэхүүөгүүлбэрт “Улам улам” гэсэн давталт нь “хурдлах” гэсэн үйл үгэнд холбогдож,үйлийн утгыг улам эрчимжүүлсэн бол “бүдгэрэн бүдгэрсээр” гэсэн давталтаарүйлийн үргэлжилснийг, “нэг нэгэндээ” гэсэн давталтаар уусах гэсэн үйлийнхарилцан болох байдлыг тус тус илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээрдавталт нь үйлийн болц, явц, байдлыг илэрхийлэх найруулгын үүрэгтэй аж.Жишээ 4. Би ээжийн гараас улам улам чанга атгана. (Ээж) “Улам улам”гэсэн нь чанга атгах үйлийг лавшруулсан утгыг илэрхийлсэн байна.Жишээ 5. Хоёр гараа алдлан эргэлээ. Гарын минь үзүүрээс сэвшээ салхиатган намайг даган эргэлээ. Улам улам хурдлан эргэхэд дээд тэнгэр нараадагуулан эргэлээ. Доод газар уулсаа хөтлөн эргэлээ. Санагдахаар ч үл барамгазрын татах хүч мэт аргамжиж байгаа юм нь яах аргагүй би мөн гэж өөртөөитгэн хэрвээ би л хүсэх юм бол тэд улам ч хурдан намайг тойрч эргэнэ хэмээнбодож дахин эргэлээ. Эргэх эрч нь саарч байсан уулс, ээж нар тэнгэр цөм хүчаван эргэлээ. (Багын наадам)Уг эхэд өгүүлбэр тус бүрийн төгсгөлд “эргэлээ” гэсэн өнгөрсөн цагийннөхцөлтэй үгийг давтаж, дараалан болж байгаа үйлийн ахиуллыг илэрхийлсэнбайна.Жишээ 6. Айж байна уу гэж баруун чихэнд дуулдахын төдий хэлнэ. Би:- Айгаагүй ээ гэж уруул хөдлөхийн төдий хариулна. Ээж намайг зүүн гартаахөтлөөд алхаагаа нэмнэ. Би ээжийн гараас улам улам чанга атгана. Ээж:- Айгаагүй биз,миний хүү гэжзүүн чихэнд сонсдохын төдий хэлнэ.Би толгойсэгсэрнэ. (Ээж) Тухайн өгүүллэгийн хэсэгт “хэлнэ, хариулна, атгана,сэгсэрнэ, хэлнэ” гэж одоо цагаар төгсгөх “-на4” нөхцөлөөр хэлбэржүүлж,тухайн яриа одоо цагт үргэлжилж байгаа утга илтгэж байна.Жишээ 7. Улам улам хурдлан эргэлдэхэд намайг тойрон эргэлдэх юмсындүрс бүдгэрэн бүдгэрсээр нэг нэгэндээ уусан нэлэнхүй их усны эргүүлэг мэтногоорон эргэлдэж байснаа гэв гэнэт улан дороо газар суга үсрэн алга болохшиг болж хором зуур хөрс газар дээр хөх тэнгэр доор оров. (Багын наадам)Найруулгын давталтыг айзам өргөлт тохируулж, тухайн бичвэр сонсголонтойболгоход хэрэглэдэг байна. Энэхүү жишээнд “нэг нэгэндээ”, “бүдгэрэнбүдгэрсээр” гэх байдлаар үгийн үндэсийг давтсан нь найруулгыг сонсголонтойболгож өгсөн байна.
247МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Хоёр. Залган давтахЗалган давтах гэдэг нь өгүүлбэрт ихэвчлэн эцэст орсон үг, дараагийнөгүүлбэрийн эхэнд давтахыг хэлдэг байна. Ингэж давтах нь тухайн өгүүлэмжийнчухал хэсгийг товойлгох үүрэгтэйн зэрэгцээгээр өгүүлбэр хоорондын холбоогнарийсган ойртуулсан байдаг. Нэмэлт өнгө аяс оруулан, сэтгэлийн хөдөлгөөнийгилэрхийлэх найруулгын үүрэгтэй (Сүхбаатар. 2007, х.259).Залган давталтыг утга,үүрэг, харьцааны ялгаанд тулгуурлан өгүүлэгдэхүүний утгатай, тусагдахууныутгатай, тодотголын утгатай, байц утгатай хэмээн тогтолцоог нь гаргаж болохоорбайна (Пүрэв-Очир. 2007, х.138).Жишээ 8. Гарын минь үзүүрээс сэвшээ салхи атган намайг даган эргэлээ.Эргэх тусам чөдөртэй морь, дэнжид бөмбийх хоёр гэр, гаднаа зогсох ээж миньнамайг тойрон нөгөө тийшээ эргэж эхлэв. (Багын наадам)Жишээ 9. Би л байхгүй бол уулс, чөдөртэй морь, хоёр гэр, ээж, тэнгэр, нарцөм л дүүгүүрийн чулуу мэт нисэн одоцгоох мэт санагдана. Санагдахаар ч үлбарам газрын татах хүч мэт аргамжиж байгаа юм нь яах аргагүй би мөн гэжөөртөө итгэн хэрвээ би л хүсэх юм бол тэд улам ч хурдан намайг тойрч эргэнэхэмээн бодож дахин эргэлээ. Эргэх эрч нь саарч байсан уулс, ээж, нар тэнгэрцөм хүч аван эргэлээ. (Багын наадам)Жишээ 10. Санагдахаар ч үл барам газрын татах хүч мэт аргамжиж байгааюм нь яах аргагүй би мөн гэж өөртөө итгэн хэрвээ би л хүсэх юм бол тэд уламч хурдан намайг тойрч эргэнэ хэмээн бодож дахин эргэлээ. Эргэх эрч нь саарчбайсан уулс, ээж, нар тэнгэр цөм хүч аван эргэлээ. (Багын наадам)Жишээ 11. Бүдэрч унана. Унахын чимээнээр ах зогтусан эргэн харж хоёр гардахь юмаа сольж барин босохыг минь хүлээнэ.Жишээ 12. -Миний хүү, урьдаар нулим гэлээ. Би нулимав. Ээж нулимаадсанаа алдав... (Ээж)Дээрх жишээнүүдээс үзэхэд өгүүлэхүүний утга үүрэгтэй байсан “Эргэлээ,санагдана, унах” гэсэн үгсийг дараагийн мөрөнд залган ахиулахдаа хэл зүйнхэлбэржилтийг өөрчлөн гишүүн өгүүлбэрийн өгүүлэхүүн, тодотгол гишүүний утга, үүрэг, харьцаатай болгон хувиргаж, утгыг улам лавшруулан, чухалчлахөнгө аясыг илтгэж гаргасан байна.Гурав. Онцлон давтахОнцлон давтах гэдэг нь өгүүлбэрийн аль нэг гишүүн болж буй үгийнилэрхийлсэн утгыг өөр үгээр давтан хэлснийг нэрлэдэг. Үгийг давтахдаа тэрүгээр биш адил утгатай үг нэмэн өгүүлсэн байна (Сүхбаатар. 2007, х.260).Онцлон давтах нь түгээмэл биш бөгөөд албан бичгийн уламжлалт найруулгадтохиолддог байна.Жишээ 13. ...Сар ч үгүй, үүл ч үгүй зуны шөнө.... Сар ч үгүй, үүл ч үгүй намрын шөнө. (Ээж) Онцлон давтахын нэг хэлбэрнь тухайн үгээ биш, адил утгатай үгийг нэмэн өгүүлсэн байдаг бол энэ жишээндсар ч үгүй, үүл ч үгүй гэсэн үгээр харанхуй шөнө гэсэн утгыг илтгэн гаргажээ.Жишээ 14. Ах миний урд гүйх мэт алхана. Би ахын араас алхах мэт гүйнэ.(Ээж) Энд зохиолч эхний өгүүлбэрийн “гүйх мэт алхана” гэсэн байц өгүүлэхүүн
248МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34харьцаа бүхий нийлцийг дараагийн өгүүлбэрт давтахдаа “алхах мэт гүйх” гэжүгсийг тонгоргон давтсан нь өвөрмөц дүрслэл болсон бөгөөд хурдан удаангэсэн утга санааг эсрэгцүүлэн илэрхийлсэн байна.Зохиолч Д.Батбаярын “Ээж”, “Багын наадам” гэсэн эдгээр бичилөгүүллэгүүдээс үзэхэд жирийн давталт буюу авиа давтах, язгуур давтах,дагавар нөхцөл давтах, үг давтах, мөн цаашлаад цогцолборын үг, өгүүлбэрийгдавтаж, утгыг тодруулан өгч, найруулгын өнгө аясыг нарийн илэрхийлж, санааггүн гүнзгий болгосон байна.Мөн залган ахиулах давталтын аргыг хэрэглэхдээ өгүүлэхүүний утга үүрэгтэйбайсан үгийг өгүүлэгдэхүүний утга, үүрэг, харьцаатай болгон хувиргаж, утгыгулам лавшруулан, чухалчлах өнгө аясыг илтгэж байна. Энэ нь нэг үгийг олондахин давтсан алдаа мэт харагдаж байгаа боловч илэрхийлж байгаа утга санаань өмнөх үйлээс шалтгаалан дараагийн үйл гарч байгаа ахиуллыг илэрхийлсэнөвөрмөц найруулга болжээ.Зохиолч Д.Батбаяр зохиол бүтээлүүддээ найруулгын давтах ур маягийг машөвөрмөц хэрэглэсэн нь харагдаж байна. Тухайлбал, тонгоргох давталт, үйл үгийнхэл зүйн хэлбэрийг өөрчилж олон дахин давтсан нь найруулгад илэрхийлэхгэсэн санаагаа улам лавшруулж, ахиулсан утга санааг илэрхийлж болдог байна.Зохиолч Д.Батбаярын зохиол бүтээлийн найруулгын нэг онцлог бол“Давталт”-ыг олон хэлбэрийг өвөрмөц, сонирхолтой, уран байдлаар ашигладагторшиж байдаг байна.Краткое содержание: В статье сделано исследование с точки зренияструктуры, типологии, значения и роли композиции и определены особенностииспользования в романе писателя Д. Батбаяра.Ключевые слова: повтор, структура, смысл, функция, композиция, стиль.Ашигласан ном зүй1. Баттөгс, Ш., (2022). Монгол хэл судлал – үгийн сан, утга, найруулгасудлал. Улаанбаатар.2. Отгонсүрэн, Д., (1997). Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй.Улаанбаатар.3. Өнөрбаян, Ц., нар (2022). Монгол хэл судлал - үг зүй. Улаанбаатар.4. Өнөрбаян, Ц., (2006). Орчин цагийн монгол хэлний давталтын онцлог,утга, найруулгын үүрэг. [Монгол судлалын чуулган, Боть 6. Улаанбаатар.5. Пүрэв-Очир, Б., (2007). Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ-6.Улаанбаатар.6. Пүрэв-Очир, Б., (2000). Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй-2.Улаанбаатар.7. Сүхбаатар, Ц., (2007). Монгол хэлний найруулга зүй. Улаанбаатар.8. Шагдарсүрэн, Ц., (2022). Монгол хэл судлал – үгийн сан, утга зүй.Улаанбаатар.
249МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ2023/1 Дэвтэр 1-2МОНГОЛ ХЭЛНИЙ ТЭНХИМХэвлүүлсэн ном, сурах бичигЦог-Очир, А., Эрдэнэтуяа, П., Баттөгс, Ш., Бямбацэцэг, Ч., Цэрэнчимэд,Л., Гэндэнпил, Х., Эрдэнэсан, Д., Анхилуун, О., Эрдэнчимэг, Л., Гэрэлсүрэн, М.(2022). Монгол хэлний түвшин тогтоох сорил. Дунд шат. Редактор А.Цог-Очир,П.Эрдэнэтуяа. Улаанбаатар, Монгол. 365 тал.МУБИС-ийн НХУС-ийн “Монгол судлалын төв”-өөс эрхлэн хэвлүүлсэн“МУБИС-ийн профессорын эрдмийн чуулган” I-III ботьБатхуяг, С. (2022). Боловсролын шинэчлэл хүмүүнлэг боловсрол. ЭШӨ-ийнчуулган. I, II боть. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Өнөрбаян. Эмхэтгэж, хэвлэлд бэлтгэсэнБ.Ононтуул. Улаанбаатар, Монгол: “Соёмбо принтинг” ХХК. I боть 431 тал, IIботь 348 тал.Мөнхбаяр, Х. (2022). Амьтан судлал, экологийн салбарт туурвисан бүтээл.ЭШӨ-ийн чуулган. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Өнөрбаян. Эмхэтгэж, хэвлэлд бэлтгэсэнМ.Мөнхбаатар. Улаанбаатар, Монгол: “Соёмбо принтинг” ХХК. 400 тал.
250МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Монгол хэлний тэнхимийн багш нарын оролцсон хурал2022 оны 10-р сарын 20-21. Унгар улсын Будапешт хотноо Өтвөш Лорандыннэрэмжит Элтэ Их Сургуулиас зохион байгуулсан “Mongolian Buddhism”ОУЭШХ-д МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор (Ph.D),дэд профессор Д.Эрдэнэсэн “A tale of Betgeljin sparrow Mongolian traditional manner of practice method” сэдвээр; доктор (Ph.D) П.Эрдэнэтуяа “Comparative studyof words related to religious in Mongolian and Korean languages. On the examplesof sources Mongŏ-yuhae(蒙語類解) and Panŏn-čibsog (方言集釋)” сэдвээр илтгэлтавьжээ.2022 оны 10-р сарын 27-28. Чех улсын Прага хотноо Карлын Их Сургуулиасзохион байгуулсан “Mongolian language and Culture in Contact” ОУЭШХ-д МУБИСийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш доктор (Ph.D), дэд профессорД.Эрдэнэсэн “Dung cultures of Mongolians” сэдвээр; доктор (Ph.D) П.Эрдэнэтуяа“Peculiarities of the Mongolian language of Ch'ophae mongǒ (捷解蒙語)” сэдвээрилтгэл хэлэлцүүлжээ.МУБИС-ийн “Монгол судлалын төв”-ийн эрхлэгч, доктор (Sc.D), профессорЦ.Өнөрбаян- 2022 оны 07-р сарын 19. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан“Чингисийн мэндэлсний 860 жилийн ой”-д зориулсан ОУЭШХ-д “Чингиснэрийн судлалд нэмэрлэх санал” сэдвээр;- 2022 оны 10-р сарын 18. Унгар улсын Будапешт хотод зохион байгуулсан“Memorial conference dedicated to the 120th aniiversary of Lajos Ligeti’sbirth and 90 years of Mongolian studies established by him at Eötvös LorándUniversity” ОУЭШХ-д “Lajos Ligeti’s views on the Altaic languages” сэдвээр;- 2022 онд “Монгол судлалын тулгамдсан асуудал” ЭШХ-д Э.Пүрэвжав,Б.Түвшинтөгс нартай хамтран “Монгол хэл судлалын өнөөгийн байдал,цаашдын хандлага” сэдвээр;- 2022 оны 12-р сарын 09. МУБИС-ийн Монгол судлалын төвөөс эрхлэн,ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Монгол судлалынхүрээлэнтэй хамтран зохион байгуулсан “Дорно дахин ба Монголсудлалын нэрт эрдэмтэн, Академич Лайош Лигетийн мэндэлсний 120жилийн ой”-д зориулсан ЭШХ-д МУБИС, МУИС, ШУА-ХЗХ-гийн эрдэмтэнсудлаачдаас гадна БНУУ-ын Элтэ Их Сургуулийн монгол судлаачидоролцов. Энэ хуралд “Алтай хэлний талаарх Академич Л.Лигетийн үзэлбаримтлал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлжээ.2022 оны 11-р сарын 25-26. БНСУ-д төвтэй Залуу судлаачдын Мишээлинститутээс зохион байгуулсан “The Fourth International Conference of Misheel Institute 2022” ОУЭШХ-д МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийнбагш, доктор (Ph.D) Р.Сарангэрэл, Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистрГ.Пүрэвсүрэн нар “A Corpus based study of word meaning and structure of Mongolian language” сэдвээр хэлэлцүүлэв.МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш Л.Эрдэнэчимэг- 2022 оны 11-р сарын 25-26. БНСУ-д төвтэй Залуу судлаачдын Мишээлинститутээс зохион байгуулсан “The Fourth International Conference of