The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №34

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:10:41

Монгол судлалын чуулган №34

Монгол судлалын чуулган №34

151МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“ШИНЭ ТОЛЬ ХЭМЭЭХ БИЧИГ” СОНИН БА НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ БИЧИГМ.Одмандах1ХураангуйМонголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонин ньМонгол, Оросын найрамдлын гэрээ бичгийг Хавсралт протоколын хамт хэвлэннийтлэж, гэрээ байгуулсан учрыг тусгай өгүүлэл болгон бичиж, гэрээнийхамт хэвлэн нийтлэхэд 33 нүүр хуудсаа зориулж байсныг нарийвчлан судлаххэрэгцээ бидэнд байна. Монголын түүхийн нэгэн гэрч болсон сонины баримтыгэх баримттай нь тулган үзэж, зөрөө мадаг байгааг харьцуулан шинжлэхийнзэрэгцээ тухайн үеийн монголчууд Монгол, Оросын найрамдлын гэрээг хэрхэнойлгож байсныг сонинд гарсан тайлбар өгүүллийг задлан шинжилж тодорхойлохбүрэн боломжтой юм. Иймээс энэ удаад “Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүлийнанхны дугаарт нийтлэгдсэн найрамдлын гэрээ, гэрээний тухай өгүүллийг задланшинжилж, ажиглалт судалгаа хийлээ.Түлхүүр үг: Шинэ толь хэмээх бичиг, Монгол, Оросын найрамдлын гэрээ,гэрээ байгуулсны учирОршилМонголд анхны тогтмол хэвлэл бий болоход түүхэн нөхцөл бүрдүүлсэннэгэн үйл явдал болсон нь 1912 онд гарын үсэг зурж баталсан Монгол-Оросыннайрамдлын гэрээ байсан юм. Уг үйл явдлыг бүхэлд нь шинжилж үзэхэданхны хэвлэл гарах бүх нөхцөл аажуу аажуухан бүрэлдсэн байдаг. Энэ ньИ.Я.Коростовец Богд Хаант Монгол улсад Оросын Бүрэн эрхт төлөөлөгчөөртомилогдож ирсэн нь цааш хөврөх олон ажлын зангилаа болж байжээ.Тэрээр ирсэн даруйдаа Найрамдлын гэрээний төсөл, Худалдааныпротоколыг Монголчуудад ойлгуулах, гэрээ батлуулах гэж хоёр сар орчимзүтгэсний хүчинд 1912 оны 10-р сарын 21-ны өдөр буюу Европын 1912 оны11-р сарын 3-ны өдрийн үдээс хойш Монголын төлөөлөгчид гэрээнд гарын үсэгзурснаар түүнийг олон нийтэд түгээх, сурталчилах хэрэгцээ бий болсон гэхэдболно. Энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд И.Я.Коростовец2 тухайн үед Нийслэл1 Хөлөнбуйр дээд сургуулийн зочин багш, МУБИС. НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор 2 Коростовец, И.Я. (2010), Монголд өнгөрүүлсэн өсөн сар (Монгол дахь Оросын Бүрэн эрхттөлөөлөгчдийн өдрийн тэмдэглэл) 1912 оны 8-р сараас 1913 оны 5-р сар, Орос хэлнээсСЭТГҮҮЛ ЗҮЙ, ШҮҮМЖ СУДЛАЛ2023/1 Дэвтэр 1-6


152МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хүрээнд байсан оросын иргэд, хүмүүстэй санал солилцож, хэвлэх үйлдвэрбайгуулах боломжийг эрэлхийлж байсныг түүхэн баримтууд гэрчилдэг.Анхнытогтмолхэвлэл“Шинэтольхэмээхбичиг”сонинсэтгүүлийгерөнхийлөнэрхэлсэн Ж.Цэвээнтэй танилцаж, тэрээр гэрээ байгуулах ажилд орчуулагчаароролцсон нь И.Я.Коростовецтой хамтран ажиллах болж, хожмоо цугтаа тогтмолхэвлэл эрхлэх хөрс суурийг бүрдүүлсэн байна. Мөн тухайн үед Ерөнхий консулВ.Люба тэргүүтэн хүмүүс хэвлэх үйлдвэр байгуулахаар тоног төхөөрөмжөө татажавсан байсан нь ч тэдэнд ажлаа яаравчлах, хурдлах боломжийг бүрдүүлсэнбайна. Энэ талаар сэтгүүл зүйн түүх судлаач Л.Норовсүрэн3, Т.Баасансүрэн4, Т.Етекбай5, Г.Хавчуур6, Ж.Нямдаш7, Б.Галаарид8 нар өөрсдийн бүтээлдээ ихбага хэмжээгээр хөндөн судлаж, үнэлгээ дүгнэлт өгсөн байдаг.1912 оны өвлөөр Оросын консулын дэргэд хэвлэх үйлдвэр байгуулагдаж,үйл ажиллагаа нь эхэлсэн хэдий ч И.Я.Коростовецийн анх сэдсэнчилэн тогтмолхэвлэл гаргах ажил тодорхой хугацаанд саатсан нь редактораар Б.Барадиныгурих санаатай байсных бөгөөд энэ нь бүтээгүй тул яалт ч үгүй Ж.Цэвээнийгредактораар ажиллуулсан байдаг нь бодит үнэн болохыг түүний “Монголдөнгөрүүлсэн 9 сар” /2010/ номд маш тодорхой бичсэн байдаг боловч манайсудлаачид өөр өөрөөр авч үзэж, тайлбарласан байдаг.Гэхдээ Оросууд өөрсдийн улс төрийн болон эдийн засгийн сонирхолыгхамгаалах үүднээс 1906 оны үед л сонин хэвлэлтэй болох оролдлого хийжбайсныг түүхийн баримтууд гэрчилдэгийг би өмнө нь “Монголын анхны тогтмолхэвлэлийн түүхийн судалгаа” (2021) бүтээлдээ нэлээд тодорхой дурдсан юм.Түүхийн үнэнийг бид зөвөөр тодруулах учиртай тул би энэ байр суурин дээрээзогсож, зарим баримт, мэдээллийг улам нарийвчлан авч үзэж байгаа бөгөөд энэудаагийн өгүүлэл ч гэсэн анхны тогтмол хэвлэлийг Оросын талаас өөрсдийнгэрээний учрыг таниулах улс төрийн зорилгоор гаргаж эхэлсэн болохыг хөндөжбичлээ.“Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүлийн анхны дугаарт Монгол ОросынНайрамдлынгэрээгбүрэнэхээрньнийтлэж, улмаарОросодайлчилсанМонголынтөлөөлөгчидтэй холбоотой мэдээллийг оруулсан байдаг нь анхны зорилгоохангаж, И.Я.Коростовец улс төрийн агуулгатай, Оросын талыг сурталчилсансонин гаргах үүргээ биелүүлсний гэрч болон үлджээ. Уг дугаарт анхны гэрээгбүрэн эхээр нь нийтлэхийн сацуу “Орос Монголын гэрээ тогтоосны учир” [orosmongγol-un ger-e toγtuγaγsan-u učir-a] (20-22-р талд) өгүүллийг бичиж, улмаарорчуулсан Чойнзонгийн Баатар, Эмхэтгэгч Оохнойн Батсайхан, Улаанбаатар хот. 3 Норовсүрэн, Л. (2000) Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм, /Тэргүүн дэвтэр/. РедакторМ.Зулькафиль, Улаанбаатар хот. 4 Баасансүрэн, Т. (2009) Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь, ХХ зууныэхэн үеийн монголын чөлөөт хэвлэл, Тэргүүн дэвтэр I хэсэг, Хянан тохиолдуулж ариутган шүүсэн:МУСГЗ, доктор, профессор М.Зулькафиль, МУСГЗ, доктор, профессор С.Лочин, Улаанбаатархот. 5 Етекбай Т., (2019), Монгол улсын орчин үеийн ном хэвлэлийн үүсэл хөгжлийн асуудал [1911-1940], Редактор, Ж.Цэсэн, Дастан ХХК, Улаанбаатар хот. 6 Хавчуур, Г. (2007), Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх, МХҮХ, УБ. 7 Нямдаш, Ж. (2014), Монголын анхны хэвлэх үйлдвэр, 60 жил, Улаанбаатар хот. 8 Галаарид Б. (2018), Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил, Редактор Ж.Батбаатар,Улаанбаатар хот.


153МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“Хятад улс Монголоос салахгүй учир гурав” [kitad ulus mongγol-ača salqu ügüyučir γurba] (22-24-р талд) гэсэн дагалдах өгүүллийг бичсэн байдаг нь анхнаасаауг гэрээний тухай суртал ухуулгын зорилгоор уг сэтгүүлийг гаргасан зорилгонь тодорхой харагдаж байгаа хэрэг юм гэж үзэж болохоор байна. Араас нь“Найрамдлын гэрээ бичиг” [nayiramdal-un ger-e bičig] (25-29-р талд), “Хавсрантогтоосон тусгай гэрээ бичиг” [qabsurγan toγtuγaγsan tusqay ger-e bičig] (30-41-рталд) нийтлүүлж, уг гэрээг баталж, баталгаажуулсан болохоо хэвлэн нийтлэж,ёсчлон, олон түмэнд зарлан тунхагласан байна. Мөн үүний араас дагалдууланХанддорж ван нарын айлчлалын үеэр худалдааны асуудлаар хуралд оролцсонбайдлыг тусгасан “oros oron-ača eldeb jüyil-ün ed baraqa γadaγsi nebteregülküydür tusalqu qorsiy-a-u čiγulγan-du mongγol-un elčin sayid vang qangdadorjy narmongγol-un kereg-y jübleldügsen-ü učir-a” [Орос орноос элдэв зүйлийн эд бараагадагш нэвтрүүлэхэд туслах хоршооны чуулганд Монголын элчин сайд ванХанддорж нар монголын хэргийг зөвлөлдөсний учираа] (46-51-р талд) гэсэнөгүүллийг нийтлэжээ. Энэ бүгдээс харахад уг сэтгүүлийн анхны дугаарын хэвлэлнь 55 нүүр хуудас бөгөөд түүний 33 нүүр хуудсыг зөвхөн гэрээ бичиг, түүнтэйхолбоотой улс төрийн өгүүлэл, Оросод айлчилсан тухай багц мэдээллийгбагтаасан байгаа нь түүнийг гаргасан улс төрийн зорилго нь тодорхой харагдажбайна. Харин үлдсэн 22 нүүр нь дэлхийн байдал тэргүүтэн Ж.Цэвээний бодожтөлөвлөж байсан бусад нийтлэл хэвлэгджээ.Ингэж Бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец Олноо өргөгдсөн Богд хаантМонгол улстай 1912 оны 10-р сарын 21 [11-р сарын 3]-нд байгуулсан Найрамдлынгэрээ бичгийг олон түмэнд танилцуулах, түгээх улс төрийн зорилгоор “Шинэтоль хэмээх бичиг” сэтгүүлийг эрхлэн хэвлүүлж түгээсэн нь Монголд үндэснийсэтгүүл зүй үүсэх эх суурийг баттай тавьж, хожмын олон сонин хэвлэл гаргахүндэс болсон байна. Анхны дугаараас нь эхлэн Ж.Цэвээн гардан гүйцэтгэж,өөрийн үзэл бодол, байр суурийг ч хамгаалсан нийтлэл, өгүүлэл олныг хэвлэннийтлэж, сониныг үндэсний үзэл, агуулгаар удирдан чиглүүлж байсныг бидялган салгаж, үнэнийг тодорхой бичиж байх ёстой юм.Монголчуудад дээрх Найрамдлын гэрээ нь улс тусгаар тогтсоныг олон улсадбаталсан, хүлээн зөвшөөрсөн анхны эрх зүйн баримт бичгийн анхдагч болсонтөдийгүй түүний үрээр Монголын анхны үндэсний сэтгүүл, сонин хэвлэгдсэн, үрдүн нь өөр бусад салбарт ч тодорхой нөлөөлсөн чухал үйл явдал байжээ гэждүгнэж болно.Найрамдлын гэрээ бичгийн эх, хуулбарыг харьцуулсан ажиглалтЭнэ удаад бид гэрээний эхийг олон нийтэд хэвлэгдэн түгээгдсэн байдлаарзургаар авч, уншиж ашигласны зэрэгцээ “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913оны 3-р сарын 6 [19]-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн бичвэрийг харьцууланажиглалт, судалгаа хийв. Эхлээд бид үндсэн гэрээний эх бичвэрийг гэрэлзургаар байгааг эрдэм шинжилгээний галиг үсэгт буулгав.Гэхдээ гэрээг монгол хэлээр ч орос хэлээр ч хоёр хувь үйлдсэн тухайбичсэн байдаг. Бидний судлаж байгаа энэ гэрээний эх нь тэр хоёр хувийн аль


154МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нь болохыг мэдэхгүй. Хоёр хувь хувилсан тул Оросын Консулын газрын нэгорчуулагч, Монголын талаас Гадаад явдлын яамны түшмэл хуулан бичсэнбайж таарна. Харин бичгийг солилцохдоо хэн нь хэнийхээ бичгийг авсан бэ?Эсвэл бичгээ харилцан солилцсон уу? гэдэг асуулт гарна. Одоогоор үүнд хариуөгөх боломж надад байхгүй ч гэсэн бичгийн байдал, монгол бичгийн заримуламжлалыг эвдсэн байдлыг үзэхүл Монгол улсад хадгалагдаж байгаа энэ эхнь Оросын консулын газрын орчуулагч П.Церенпиловын бичиг байж мэдэх юм.Хэрвээ дахин нэг эх нь Оросын архивт байгаа бол уг эхийг нь зэрэгцүүлэн авчүзвэл сонирхолтой дүн шинжилгээ хийх боломж гарах байх.Энэ удаад бидэнд үндсэн эхийг харьцуулан судлах боломж байхгүй тулзөвхөн Монголын талд байгаа, архивын эхийг гэрэл зургийн аргаар буулгаж,олон нийтэд хүртээл болгосон гэрээний бичвэрт ажиглалт судалгаа хийсэнболно. Хожим дээрх эхүүдийг бүгдийг харьцуулан шинжилвэл сонирхолтой үрдүн гарч мэдэхийг дурдая.Бидэнд тамга дарж, гарын үсэг зурсан эхийг үндсэн эх гэж үзэхээс өөраргагүй. Тиймээс бид уг гэрээний гэрэл зургийн эхийг барьж судалгаа хийхдээдоктор, профессор О.Батсайханы бүтээлээс уг эхийг авав. Зургаар. Найрамдлын гэрээний эх.Эх бичгийг шинэ үсэгт буулгасан нь:Найрамдлын гэрээ бичигМонгол улс нийт бүхнээр эртээс тусгаар ирсэн өөрийнхөө орны суртал ба ёс журмыг алдагдах үгүй сахихыг хүсэж хятадын цэрэг ба эрх баригчдыг монголын газраас үлдэн гаргаад Жибзундамба хутагтыг монгол улсын Хаан эзэнд өргөмжилсөн тул, Монгол Хятад хоёрын хоорондох урьдын холбоо нь нэгэнтээ тасарсан ба одоо Орос Монгол хоёр улс эртээс инагш харилцан найрамдалтай учраа, Орос Монгол худалдааг харилцан нэвтрүүлэх журмыг тодорхойгоор илтгэх нь чухал тул Монгол улсын Хааны эзний зарлигаар ба монгол улсын засгийн газар, ноёд сайдын газраас гаргасан бүрэн эрх барих сайд, Шадар сайд, Дотоод зэргэ олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн


155МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34захирах сайд Түмэн хан номун эзэн Сайн ноён хан Намнансүрэн,Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Чин сүжигт Чин ван лам Цэрэнчимэд,Шадар сайд, Бүгд захирах сайд, Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Тэргүүн сайд Ханы зэргэ Эрдэнэ дайчин Чин ван Ханддорж,Шадар сайд, Бүгд захирах сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн,Шадар сайд, Бүгд захирах сайд, Сангийн хамгийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Түшээт жүн хан Чагдаржав,Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Эрдэнэ жүн ван Намсрай,Их Орос улсын Хаан эзний засаг газраас гаргасан бүрэн эрх барих сайд Дисдабдалны шийтгэгч свенийниг Иван Хоростовичи нар хэлэлцэн тогтоосон ану:Нэгдүгээр зүйл, Их Орос улсын Хаан эзний засгийн газраас Монгол улсыг туслахуйд өөртөөн тогтнож өөрийн эзэрхэх ёс журам, өөрийн газарт хятад цэрэг ба нүүдлийн иргэнийг оруулахгүй, өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг алдагдахгүй сахихад цөм тусламуй.Хоёрдугаар зүйл: Монгол улсын Хаан эзэн ба Монгол улсын засгийн газраас өөрийн харьяат газарт Оросын албат нар ба оросын худалдааны эл онц эрхийг одоогийн хавсарган тогтсон тусгай зүйлийг журамлан хуучин ёсоор хэрэглүүлмүй. Монгол улсын газраа бусад гадаад олон улсын хүн нарт, Орос улсын албат нарт олгосноос үлэмж эрх өгч үл болмуй.Гуравдугаар зүйл: Монгол улс хэрвээ Дундад улс ба жич олон гадаад улс лугаа өөр гэрээ бичиг тогтохуй ану болбоос энэхүү найрамдлын гэрээ бичиг ба хавсарган тогтсон тусгай гэрээ бичигт заасан зүйлүүдийг Орос улс лугаа урьдаар зөвлөлдсөн ану бус болбоос хэрхэвчээр халж эвдэж үл болмуй.Дөрөдүгээр зүйл: Энэхүү найрамдлын гэрээ бичгийг гарын тэмдэг тавьсан өдрөөс эхлэн ёсоор явуулмуй. Дээр бичигдсэн найрамдлын гэрээ бичгийг хоёр этгээдийн тусгай бүрэн эрх баригчид Монгол Орос үсгээр хошоод хувь бичээд харилцан нийлүүлж үзвээс утга ану нийлэлцсэн тул тус бүр гарын тэмдэг тавиж тамгуудаан дарж батлаад солилцвой.Монгол улсын Олноо өргөгдсөний хоёрдугаар он Намрын сүүл сарын хорин дөрвөний өдөр.Оросын нэг мянга есөн зуун арван хоёрдугаар он октябрь сарын хорин нэгний өдөр.Монгол улсын нийслэгсэн Их хүрээний газраа тогтвой.Монгол улсын Хаан эзний зарлиг ба монгол улсын засгийн газар, ноёд сайдын газраас гаргасан бүрэн эрх барих сайд, Шадар сайд, Дотоод зэргэ олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд Түмэн хан номун эзэн Сайн ноён хан Намнансүрэн,Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Чин сүжигт Чин ван лам Цэрэнчимэд,Шадар сайд, Бүгд захирах сайд, Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч


156МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34яамны Тэргүүн сайд Ханы зэргэ Эрдэнэ дайчин Чин ван Ханддорж,Шадар сайд, Бүгд захирах сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Эрдэнэ далай жүн ван Гомбосүрэн,Шадар сайд, Бүгд захирах сайд, Сангийн хамгийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Түшээт жүн хан Чагдаржав,Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд Эрдэнэ жүн ван Намсрай,Их Орос улсын Хаан эзний засаг газраас гаргасан бүрэн эрх барих сайд Иван Хоростовичи хэмээвэй.“Шинэ толь хэмээх бичиг”-ийн анхны дугаарт нийтлэгдсэн хуулбар эхийгүзэхэд үндсэн эх бичгээсээ бага зэрэг зөрүүтэй байгаа нь хэвлэлийн алдаабайхаас гадна ганц нэг санамсаргүй алдаа ч байх магадлалтай юм. Туссэтгүүлийн анхны дугаарыг хэвлэсний дараа дахин хэвлэсэн байдаг бөгөөд бидэнэ хоёр эхийг хооронд нь бас харьцуулах аргаар судлаж, үгийн алдааг хэрхэнзалруулсныг болон хэвээр нь бичсэнийг харж болох юм. Эхлээд бид анхныдугаарт хэвлэгдсэн эхийг галиг үсэгт буулгасан бөгөөд хүснэгтэд хоёр эхийнзөрүүтэй байдлыг жишээ үгээр төлөөлүүлэн авч үзсэн болно.“Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүлийн анхны дугаарт гарсан хуулбар эх2502. nayiramdal-un ger-e bičig92503. mongγul ulus bükün-yer erte-eče toqtuqsaγar irigsen öberün-kü orun-u2504. surtal ba yosu ǰirum-i aldaγdaqu ügei sakiqu-i küseǰü kitad-un čereg baerke2505. bariγčid-i mongγul-un γaǰar-ača ülden γarγaγad ǰibǰundamba qutuγtu-imongγul2506. ulus-un2507. qaγan eǰen dur ergümǰilegsen tula. mongγul kitad qoyar-un qoγurumdakiurida-yin qolbuγ-a2508. anu nigente tasuraγsan ba. odu orus mongγul qoyar ulus erte-eče inaqši2509. qarilčan nayiramdal-tai učir-a. orus mongγul qudalduγ-a-i qarilčan nebteregülkü2510. ǰirum-i todurqai-bar iletgekü anu čiqula tula. mongγul ulus-un2511. qaγan eǰen-ü ǰarliq-iyar ba mongγul ulus-un ǰasaγ-un γaǰar. noiad sayid-unγaǰar2512. -ača γarγaγsan bürin erke bariqu sayid2513. šidar sayid. dotuγadu ǰerge olun yamun-u qamuγ kereg-i bügüde yerüngkeyilen ǰakiraqu2601. sayid tümengken nomun eǰen sayin nüen qan namnangsürün.2602. šidar sayid. bögüde ǰakiraqu sayid. dotuγadu kereg-i bögüde ǰakirunšitgegči yamun-u2603. terigün sayid čin süǰügtü čin vang lama čerenčimed.9 tümen ǰüyil-i badaraγulun №1 šin-e toli kemekü bičig, eldeb uqaγan-i nebteregülümüi, terigün debter,olun-a ergügdegsen-ü γurbaduγar on qoyar sarayin arban qoyar. orus-un nige mingγan yisün ǰaγunarban γurbaduγar on marta sarayin sineyin ǰirγuγan-u edüre. mongγul ulus-un neyiselegsen yeke küriyen-ü γaǰar-a keblen γarγabai. 25-29-р талд.


157МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №342604. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. γadaγaqu-yin kereg-i bögüde erkilenšitgegči2605. yamun-u terigün sayid qan-u ǰerge erdeni dayičin čin vang qangdadorǰi.2606. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. čereg-ün kereg-i bögüde ǰakirun šitgegčiyamun-u2607. terigün sayid erdeni dalai-i ǰün vang γombusürün.2608. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. sang-un qamuγ-un kereg-i bögüdeǰakirun šitgegči2609. yamun-u terigün sayid tüšiyetü i ǰün qang čaγdorǰab2610. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. šigükü tasulqu kereg-i bögüde ǰakirunšitgegči2611. yamun-u terigün sayid erdene i ǰün vang namsarai.2612. yeke orus ulus-un2613. qaγan eǰen-ü ǰasaγ γaǰar-ača γarγaγsan bürin erke bariqu sayid disdabidalniy staüskey2614. sveniydniq ivan qorustuveči nar kelelčen toγtuγaγsan anu.2701. nigedüger ǰüyil. yeke orus ulus-un2702. qaγan eǰen-ü ǰasaγ-un γaǰar-ača mongγul ulus-i tusalqui dur öbertegentoγtuniǰu2703. öberiyen eǰerkekü yosu ǰirum. öberün γaǰar dur kitad cereg ba negüdel-ün2704. irgen-i oruγulqu ügei. öberün ulus-un čereg bayiγulqu erke-i aldaγdaquügei2705. sakiqui dur čöm tusalamui.2706. qoyaduγar ǰüyil. mongγul ulus-un2707. qaγan eǰen ba, mongγul ulus-un ǰasaγ-un γaǰar-ača öberün qariyatu γaǰardur2708. orus-un albatu nar ba orus-un qudalduγan-u el-e ongča erke-i odu-yinqabsurγan2709. toγtuγaγsan tusqai ǰüyil-i ǰirumlan qaγučin yosuγar kereglegülümüi.mongγul ulus-un2710. γaǰar-a busud γadaγadu olun ulus-un kümün nar-tu. orus-un albatu nar dur2711. olγuγsan-ača ülemǰi erke ögčü ülü bolumui.2712. γurbaduγar ǰüyil. mongγul ulus kerbe dumdadu ulus ba ǰiči olan γadaγadu2713. ulus luγ-a öger-e ger-e bičig toγtuγaqui anu bolbasu enekü nayiramdul-unger-e2714. bičig ba qabsurγan toγtuγaγsan tusqai ger- e bičig dur ǰiγaγsan ǰüyil-üd-i.orus2801. ulus luγ-a urid-bar zöbleldügsen anu busu bolbasu. kerkebečü-ber qalaǰuebdeǰü ülü2802. bolumui.2803. dörbedüger ǰüyil. enekü nayiramdul-un ger-e bičig-i γar-un temdegtalbiγsan


158МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №342804. edür-eče ekilen yosuγar yabuγulumui. deger-e bičigsen nayiramdul-unger-e bičig-i qoyar2805. eteged-ün tusqai bürin erke bariγčid mongγul orus üsüg-eyer qosiyad qubibičiged2806. qarilčan neyilegülǰü üǰebesü utq-a anu neyilelčegsen tula. tusbüri dur γarun temdeg2807. talbiǰu tamaq-a-ud –yan daruǰu batulaγad solilčabai.2808. mongγul ulus-un olan-a ergügdegsen-ü qoyaduγar on namur-un segülsarayin qorin dörben-ü edüre. 2809. orus-un nige mingγan yisün ǰaγun arban qoyaduγar on oγtabari sar-a-yinqorin nigen-ü edüre.2810. mongγul ulus-un neyiselegsen yeke küriyen-ü γaǰar-a toγtuγabai.2811. mongγul ulus-un2812. qaγan eǰen-ü ǰarliγ ba. mongγul ulus-un ǰasaγ-un γaǰar. noyad sayid-unγaǰar-ača γarγaγsan2813. bürin erke bariqu sayid.2814. šidar sayid. dotuγadu ǰerge olan yamun-u qamuγ kereg-i bögüde yerüngkeyilen ǰakirqu sayid2901. tümengken nomun eǰen sayin noyan qan namnangsürün.2902. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. dotuγadu kereg-i bögüde ǰakirun šitgegčiyamun-u terigün2903. sayid čin süǰügtü čin vang lama čerenčimed.2904. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. γadaγadu-yin kereg-i bögüde erkilenšitgegči yamun-u2905. terigün sayid qan-u ǰerge erdeni dayičin čin vang qangdadorǰi.2906. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. čereg-ün kereg-i bögüde ǰakirun šitgegčiyamun-u terigün2907. sayid erdeni dalai gčün vang γombusürün.2908. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. sang-un qamuγ kereg-i bögüde ǰakirunšitgegči yamun-u2909. terigün sayid tüšiyetü gjün vang čaγdurǰab.2910. šidar sayid. bögüde ǰakirqu sayid. šigükü tasulqu kereg-i bögüde ǰakirunšitgegči yamun-u2911. terigün sayid erdeni gjün vang namsarai.2912. yeke orus ulus-un2913. qaγan eǰen-ü ǰasaγ-un γaǰar-ača γarγaγsan bürin erke bariqu sayin. ivanqorusduvayiči.2914. kemebe.Гэрээний эх бичгийг сонинд гарсан хуулбар эхтэй харьцуулан үзэхэдзарчмын гэмээр ноцтой алдаа байхгүй боловч зарим бичлэгийн онцлог алдаамадаг байна. Нэг үгийг огт гээсэн болон зарим үгийг бичлэгийн байдлаар ньөнөөгийн монгол бичгийн дүрмээс зөрүүтэй тэмдэглэсэн зүйл байгаа бөгөөд


159МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34сонинд түүнийг нь адилаар бичсэнээс гадна, зарим газарт нь залруулан зөвболгож бичсэн байгааг харьцуулан ажиглахад мэдэгдэж байна.Гэрээний эх бичиг, сонины бичвэр хоёрын зөрүүтэй байдлыг харьцууланүзье.Хүснэгт №1. Эх бичигт байгаа зөрүүтэй болон алдаатай үсгийн товчоон№ Гэрээний эхэд 1913.03.06[19]-ны анхныдугаарт1914.01.02-ны дахинхэвлэгдсэндугаартТайлбар1. neyite - Энэ үгийг орхисон2. toqtuγsaγar toqtuqsaγar toqtuqsaγar q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн3. öber-ün-kü öberün-kü öberün-kü Нийлүүлж бичсэн4. aldaγdaqu aldaγdaqu Aldaqdaqu q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн5. sakiqu-yi sakiqu-i sakiqu-yi Тийн ялгалыг алдаатайбичсэн6. bariqčid-i bariγčid-i bariqčid-i q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн7. γaǰarača γaǰar-ača γaǰar-ača Засаж бичсэн8. qutuqtu-yi qutuγtu-i qutuqtu-yi q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн9. qoγurumdaki qoγurumdaki qoγurumdоki Тайлбар тольд бичихдээ10. tasuraqsan tasuraγsan tasuraqsan q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн11. inaγsi inaqši Inaqsi q, γ – болон s, š - үсгийгзөрүүтэй бичсэн12. ǰarliq-ayar ǰarliq-iyar ǰarliq-iyar Алдааг залруулсан13. γarγaγsan γarγaγsan γarγaqsan q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн14. sidar šidar sidar Алдаатай, зассан15. disdabidalniy disdabidalniy Адилхан16. stadski staüskey Зөрүүтэй17. sovedaniγ sveniydniq Зөрүүтэй18. ivan ivan Адилхан19. qorustuveči qorustuveči Адилхан20. toqtuniǰu toγtuniǰu q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн21. öber-iyen öberiyen Зөрүүтэй22. öberün öberün Адилхан23. kitad-un cereg kitad cereg -un гэдгийг гээсэн24. toγtaγaγsan toγtuγaγsan toqtuγaqsan Зассан


160МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3425. olaγuqsan olγuγsan q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн26. toγtuγaqui toγtuγaqui toqtuγaqui Зассан27. talbiqsan talbiγsan talbiqsan q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн28. bariγčid bariγčid bariqčid q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн29. üsüg-yier üsüg-eyer üsüg-yier30. tamaγ-a-ud –yian tamaq-a-udeyantamaγ-a-ud–yianq, γ – үсгийг зөрүүтэйбичсэн31. oγtayabri oγtabari oqtabari q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн32. toγtuγabai toγtuγabai toqtuγabai q, γ – үсгийг зөрүүтэйбичсэн33. keyün gjün kijün Эх бичигт “хэюүн” гэжуншихаар бичсэн болсэтгүүлд “жүн”, “хижүн” вангэж уншигдахаар бичсэн.34. И.Коростовец ivanqorusduvayiči.ivanqorusduvayiči.35. - kemebe. kemebe. Үүнийг төгсгөлд нь нэмсэн.36. 33 35 35Дээрх хүснэгтээс харахад нийт 35 янзын бага зэргийн ялгаатай, зарим ньижил боловч адилхан алдаатай бичигдсэн байна. Хэдийгээр энэ мэт алдаа ньгэрээний утгад шууд нөлөөлөхгүй боловч хэлний талаас нь харахад ноцтойалдаа болно. Зарим нь тухайн үеийн бичлэгийн онцлогийг илтгэх зүйл мөн байжболох ч Шагж гуайн толь бичигт журамласан байдалтай харьцуулж үзэхэд нутагнутгийн бичлэгийн онцлог ч зарим талаар харагдаж байна гэж дүгнэж болохоорбайна.Энэ нь “Шинэ толь хэмээх бичиг” сониныг эрхлэн гаргагч Ж.Цэвээн буриадхүн, хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч нь орос хүн байсан тул монгол бичгийндүрмийн талаар нарийн мэдлэг байхгүй тал ч байсан байх магадлалтай юм.Ялангуяа эх бичгийг үсэг өрөгч нь зохиогчийн бичиж өгсөн эхийг харж үсгээөрдөг тул алдаа нь үсэг өрөгчид биш түүнийг бичсэн хүнийх байх магадлалтайюм. Гэтэл гэрээг гараар бичсэнийг үзэхэд бас л зарим зүйлийг тухайн үеийннийтлэг журмын дагуу алдаатай бичдэг байсан бололтой байна. Ингэж үзэхийнучир нь эрдэмтэн Шагжийн монгол бичгийн анхны толь бичиг “Эрэхүйеэ хялбарболгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих”10-ийг бичих учиршалтгаанаа оршил хэсэгтээ тайлбарласан байдаг бөгөөд нэгдсэн барих тольбичиг байхгүй, хүмүүс дур дураараа бичиж байгааг нэгтгэн нэгдсэн толь гаргажбайгаагаа тайлбарласан байдаг. Тэгэхээр 1929 онд толь бичиг гартал бидниймонгол бичгийн үг үсгийн тухайд нэгдсэн дагаж мөрдөх зүйл байгаагүй тулөөрсдийн сурсан мэдсэнээр бичих нь түгээмэл байсан гэж ойлгогдоно.10 Шагж С., (1994), Монгол үгний тайлбар толь, Монгол улсын Соёлын сан, Дундад улсын Үндэстнийхэвлэлийн хороо, Хөххот.


161МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Бид эх бичгүүдийг зэрэгцүүлэн үзэхэд л энэ мэт алдаа, зөрүүтэй зүйлсбайна. Түүнээс гадна гэрээнд лам гэдэг үгийг “lama” гэж бичсэн байна. Угтаа тэрүед шашны талынхан “blamа” гэж хэвшсэн байсан. Үүнээс үзэхэд уг эхийг төрийнхар хүн бичсэн гэдэг нь тодорч байна. Үүнийг Богдын нэгэн зарлигт байгаа үгтэйхарьцуулан харах юм бол гэж байна. Гэрээнд гэжбайна. Энэ нь уг гэрээний эхийг лам хүн, шашны талын хүн биш төрийн хар хүн,эсвэл буриад хүн бичсэн байх магадтайг илтгэж байгаа нэг хэрэг юм.Найрамдлын гэрээ болон бусад асуудлаар бичсэн нийтлэлүүдэд хийсэн ажиглалтМонгол, Оросын байгуулсан “Найрамдлын гэрээ”-ний тухай тайлбарөгүүлэл гарсан нь сонирхолтой юм. Тусгаар улсын хувиар Орос улстай гэрээбайгуулж байна гэж ойлгож байсныг энэ нийтлэл харуулна. Мөн тухайн үед бидМанж Чин гүрэнд дагаар орсон болохоос биш эзлэгдээгүй болохыг өгүүлсэн “angqan mongγulčud čing ulus-i qabsuraqui-yin yosuγar daγaǰu oruγsan büged. Segül-du čing ulus-un ǰasaγ čaγaǰa olan-u bayidal luγ-a ese neyilelčegsen-yer törü inu samaγurču γomudaγsan irgen albatu nar tüšimed čöm sanal nigetdün puu ǰebseg tökügerečü nigemüsün γar ködülügsen-dü manǰu eǰen-ü čereg kedün udaγ-a bayildabaču samaγun-i sönügen ülü čidaγsan-u tula. araq-a muqurdaǰu manǰu eǰen širegen-eče baγuǰu. ulus-i ǰasaqu degedü erke-i bükü ulus-dur silǰigülün ögküi lüge. mön mongγul ulus öbertegen tusaγar ulus bolun toγtuγaǰu. ǰergeldeke orus olus-dur ǰarlaǰu batulan qamaqalaǰu. mongγul kitad qoyar-i ǰaγučilan kelelčegülekü-i γuyuγsan bile. [Анхан монголчууд Чин улсыг хавсрахуйн ёсоор дагаж орсон бөгөөд сүүлд Чин улсын засаг цааз олны байдал лугаа эс нийлэлцсэнээр төр нь самуурч гомдсон иргэн албат нар түшмэд цөм санал нэгдэн буу зэвсэг төхөөрч нэгмөсөн гар хөдөлгөсөнд Манж эзний цэрэг хэдэн удаа байлдавч самууныг сөнөөн үл чадсаны тул арга мухардаж Манж эзэн ширээнээс бууж улсыг засах дээд эрхийг бүх улсад өгөхүй лүгээ мөн Монгол улс өөртөөн тусгаар улс болон тогтож, зэргэлдээх Орос улсад зарлаж батлан хамгаалж Монгол, Хятад хоёрыг зуучлан хэлэлцүүлэхийг гуйсан билээ.] гэж “өөртөөн тусгаар улс” болсон гэдгээ илтгэж, улмаар гэрээбайгуулсан тухай өгүүлсэн байна.Тэгвэл Дорно дахин судлаач М.Полумордвинов “Түүхийн нотолгоо” гэсэнөгүүлэлдээ “... “Эрдэнийн эрхи”-д 1637 оны дор дараах бичлэг байна: “Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар Манжийн эзэн хаан Тайцзун, гэгээн агуу хуанди лугаа сайн дураар хэлэлцээ хийсэн” тухай айлтгал өргөжээ. Үүнээс хойш Халх нэгдэх хүртэл иймэрхүү харилцааны бичгүүд тасраагүй ба холбоотны гэрээний шинжийг агуулсан байна. Мэдээжийн хэрэг хүч султай халхуудаас улам бүр хүчирхэгжиж байсан манжуудтай харилцаж байснаас үүдэлтэй билээ. Энэ харилцаа 1688 онд бүр мөсөн дагаар орсноор дуусгавар болжээ. Ийнхүү 1688 оны үйл явдал нь 1637 оны үйл явдлын зүй ёсны үргэлжлэл байсан гэдэгт эргэлзээ байх учиргүй. Учир нь монголчууд хэнтэй харилцаж байгаа гэдгээ мэдэж байсан бөгөөд энэ үед Манжийн тэргүүн нь зөвхөн Манжийн эзэн хаан


162МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34гагцаар байлаа. Эндээс үзвэл, эл цаг үед Хятадын эзэн хааны үүргийг давхар хашиж байсныг эс тооцон зөвхөн Манжийн эзэн хаантай л 1688 онд Халхууд холбоо тогтоосон нь тодорхой байна гэсэн дүгнэлт урган гарч байна. ... Олон улсын эрх зүйн үүднээс үзвэл, Дайчин гүрэн задран унасан цаг мөчөөса эхлэн Хятад дахь түүний залгамжлагчийн аливаа үүргээс Халх чөлөөлөгдсөн хэмээн үзэх учиртай...”11 гэж түүхэн гэрээний учир утгыг тайлбарлаж бичсэн ньМонголчууд 1911 онд язгуурын төрөө сэргээж, Монгол улсаа тунхагласан явдлыгзөвтгөсөн байдаг. Энэ ч байдлыг энэхүү өгүүллийг бичсэн хүн мэдэж байсанбөгөөд “өөртөө тусгаар улс” болсон гэж бүх монголчууд ойлгож байсан байна.Мөн цааш нь “...yerü šin-e ulus bolqui-dur γaǰar orun. iǰaγur kelen. yosu sašin nigen adali bögesü ulus törü bayiγuldaq anu neyite-yin yosu büged. basa nigen qamtu saγuq-a ulus-un eǰen silǰikü soliqu buyu ulus-un ǰasaq gün-e ebderebesü qabsuraγsan ulus dakin saldaq anu mön neyite-yin yosu bolai...” [Ер шинэ улс болохуйд газар орон, язгуур хэлэн, ёс шашин нэгэн адил бөгөөс улс төр байгуулдаг нь нийтийн ёс бөгөөд бас нэгэн хамт суугаа улсын эзэн шилжих солих буюу улсын засаг гүнээ эвдэрвээс хавсарсан улс дахин салдаг нь мөн нийтийн ёс болой.] гэж М.Полмордвиновын бичиж байсныг батлах мэтөөрсдөө ингэж ойлгож ухамсарлаж байсныг харуулна. Бичлэгийн байдлаас ньүзэхэд энэ талын гүнзгий мэдлэгтэй Ж.Цэвээн бичсэн байна. Монголчуудынтусгаар тогтнож, өөрсдийн улсаа байгуулсан нь эртний ёсыг дагасан хэрэгбайсныг өгүүлэхийн хамт дэлхий дахины хандлагыг ч сайтар мэддэг хүн угөгүүллийг бичсэн болох нь харагдаж байна.Монгол, Оросын “Найрамдлын гэрээ”-ний оршил хэсэгт “... mongγul ulus bükün-yer erte-eče toqtuqsaγar irigsen öberün-kü orun-u surtal ba yosu ǰirum-y aldaγdaqu ügei sakiqu-y küseǰü kitad-un čereg ba erke bariγčid-y mongγul-un γaǰar-ača ülden γarγaγad ǰibǰundamba qutuγtu-y mongγul ulus-un qaγan eǰen dur ergümǰilegsen tula. ...” [... Монгол улс нийт бүхнээр эртээс тусгаар ирсэн өөрийнхөө орны суртал ба ёс журмыг алдагдах үгүй сахихыг хүсэж хятадын цэрэг ба эрх баригчдыг монголын газраас үлдэн гаргаад Жибзундамба хутагтыг монгол улсын Хаан эзэнд өргөмжилсөн тул, ...] гэж Манжийн Чингүрний дор байхдаа ч “...нийт бүхнээр эртээс тусгаар ирсэн өөрийнхөө орнысуртал ба ёс журмыг алдагдах үгүй сахихыг хүсэж” байгаагаа илэрхийлж гэрээбайгуулсан гэж онцолсон байна.Мөн “... yeke orus ulus šin-e toγtuγsan mongγul ulus-y ǰöbšiyeren tusqai elčin sayid ǰaruǰu küriyen-ü γaǰar saγulγan. ger-e bičig-üd-y toγtuγan. basa mönggü ǰebseg-ün ǰüyil-y ögčü büküi anu yekel-e tusa bolǰuqui. kemebečü yerü alus-i bodubasu mongγulčud tuyil-un kičiyel-i γarγaǰu ünengči mergen ǰasaγ-yar törü-i töbšitgen. arad albatu-i neyite-ber tengkeregülün. degedü dooratu bögüde-i küčürkeg ulus-un aliba erdem-dü yaγarabčilan surγaǰu ulus-y čiγiraq küčü-tey bolγabasu öberdegen eǰerkekü tusaγar ulus bolun čidamuy...”[... их Орос улс шинэ тогтсон Монгол улсыг зөвшөөрөн тусгай элчин сайд зарж Хүрээний газар суулган гэрээ бичгүүдийг тогтоон бас мөнгө зэвсгийн 11 Полумордвинов (1912), Түүхэн нотолгоо, Эрхлэн хэвлүүлсэн О.Батсайхан, Т.Макото, Уб., 43-рталд.


163МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зүйлийг өгч бүхий нь их л тус болжихуй хэмээвээс ер алсыг бодвоос Монголчууд туйлын хичээлийг гаргаж, үнэнч мэргэн засгаар төрийг төвшитгөн, ард албатыг нийтээр тэнхрүүлэн, дээд доод бүгдийг хүчирхэг улсын аливаа эрдэмд яаравчлан сургаж, улсыг чийрэг хүчтэй болговоос өөртөөн эзэрхэх тусгаар улс болон чадмуй. ...] гэж байгаа нь Монголчууд өөрсдийн төрийгхүчирхэгжүүлж, “....улсын аливаа эрдэмд яаравчлан сургаж, улсыг чийрэг хүчтэй болговоос өөртөөн эзэрхэх тусгаар улс болон чадмуй...” гэж бичсэннь “Шинэ толь хэмээх бичиг” сонины тэргүүн өгүүлэл “Элдэв ухааныг бадруулсанбичиг”-т байх санаа давтагдаж байгаагаас гадна үг, найруулга нь ч утга нэг байна.Эндээс үзвэл “Орос Монголын гэрээ тогтсоны учираа” өгүүллийг ЖамсрангийнЦэвээн бичсэн гэж үзэх бүрэн боломжтой байгаа бөгөөд доктор Т.Баасансүрэнтэргүүтэн эрдэмтдийн баримтлал зөв байна.Тэргүүн өгүүлэлд “... edüge olan mongγоlčud nigente tulγur törü bayiγulǰu, tusaγar ulus boluγsan-ača qoyiši ǰüyi inu aliba erdem-dür bolbasurču yaγarabčilan küčütei čigirγa bolqui-y kičiyebesü ǰoqiqu tula...” [Эдүгээ олон монголчууд нэгэнтээ тулгар төр байгуулж, тусгаар улс болсноос хойш зүй нь аливаа эрдэмд боловсорч яаравчлан хүчтэй чийрэг болохыг хичээвээс зохих тул]12 гэж байгааг анзаарвал бидний таамаглал батлагдана.Цааш нь бичихдээ “... yin-kü mongγul-un sanal-i güyičed bürin bütün bolγay-a kemebesü. yeke orus ulus-un tuslamǰi kedüi bui abču. erkebiši mongγulčud bögüdeger bey-e sedkil-yer gün-e ǰitgekü ba. ed-ün süyitgel yeke γaraqu-bar ülü barun. kedün on dotur-a bey-e-ben qamqalan temčeldekü bolqu-i erten-eče tosuǰu kečiyenggüyilen beledgebesü ǰokimui. man-u uul nutuγ mongγul orun bügüdeger neyileǰü nigen ger bolun öber degen eǰerkekü sayiqan sanal-i emün-e-ben bariǰu. busud qari ulus-un gešigün busu. busudun ǰasaq-y ülü sonusqu tus ulus bolsuγai kememüi. ene busu ulus bolbasu man-u mongγul-un iǰaγur ündüsü. yosu surtal-y bürin-e darulan ügei bolγaǰu. aliba erke. kele. sašin. ǰang ǰirum bügüde-i nigemüsün arilγaǰu. mongγul-i doroyitaγuluγsaγar. qoǰim kitad ulus luγ-a nigen adali bolγasuγai kememüi. učir yimü-yin tula mergen arγ-a egüsgeǰü tuyil-un kičiyel γarγabasu sayin bolai...” [Ийнхүү монголын саналыг гүйцэд бүрэн бүтэн болгоё оо хэмээбээс их Орос улсын тусламж хэдүй буй авч эрхбиш монголчууд бүгдээр бие сэтгэлээр гүнээ зүтгэх ба эдийн сүйтгэл их гарахаар үл барам хэдэн он дотроо биеэн хамгаалан тэмцэлдэх болохыг эртнээс тосож хичээнгүйлэн бэлтгэвээс зохимуй. Манай уул нутаг монгол орон бүгдээр нийлж нэгэн гэр болон өөртөөн эзэрхэх сайхан саналыг өмнөөн барьж бусад харь улсын гишүүн бус бусдын засгийг үл сонсох тус улс болсугай хэмээмүй. Энэ бус улс болвоос манай Монголын язгуур үндэс, ёс суртлыг бүрнээ дарлан үгүй болгож, аливаа эрх, хэл шашин, зан журам бүгдийг нэгмөсөн арилгаж, монголыг доройтуулсаар хожим Хятад улс лугаа нэгэн адил болгосугай хэмээмүй. Учир иймийн тул мэргэн арга үүсгэж туйлын хичээл гаргаваас сайн болой.] гэж цаашид хэрхэн бие даан12 tümen ǰüyil-i badaraγulun №1 šin-e toli kemekü bičig, eldeb uqaγan-i nebteregülümüi, terigün debter,olun-a ergügdegsen-ü γurbaduγar on qoyar sarayin arban qoyar. orus-un nige mingγan yisün ǰaγunarban γurbaduγar on marta sarayin sineyin ǰirγuγan-u edüre. mongγul ulus-un neyiselegsen yeke küriyen-ü γaǰar-a keblen γarγabai. 1-р талд.


164МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34өөрсдөө мэргэн ухаан гаргаж, хүчирхэгжих тухай саналаа дэвшүүлсэн байгаа ньэх оронч үзэлтэй, Монголчуудыг тусгаар улс байгаасай гэсэн чин хүсэлтэй хүнбичсэн болохыг бидэнд харуулж байна.Энэ бүгдээс дүгнэн үзэхэд “Шинэ толь хэмээх бичиг”-ийн редактор,ерөнхийлэн эрхлэгч Ж.Цэвээн уг өгүүллийг бичиж, “Найрамдлын гэрээ” бичгийголон түмэнд таниулах улс төрийн өгүүлэл болгон бичжээ. Үүний дараа ч тэрээр“Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүлийн №2-т “1 дүгээр. Их Орос улсын учраа” (22-28-р талд), “2 дугаар Англис улсын учраа” (29-34-р талд), “3 дугаар Францусулсын учраа” (34-37-р талд), “4 дүгээр Германи улсын учраа” (37-40-р талд)гэсэн цуврал танин мэдэхүйн өгүүлэл бичиж, улмаар түүний араас Монгол,Хятад хоёр орны харилцааны тухай тайлбар өгүүлэл, төгсгөлд нь Найрамдлынгэрээг тайлбарласан жижиг өгүүллийг бичсэн байна. Мөн “oros mongγol qoyorun qudaldaγan-u učir-a” [Орос Монгол хоёрын худалдааны учир] (48-52-р талд)гэсэн тайлбар өгүүлэл бичжээ.Тус сэтгүүлийн гурав дахь дугаарт ч олон улсын талаарх цувралааүргэлжлүүлж, Итали улсын учир, Болгари улсын учир [Болгар], Чорногори улсынучир [Черныгори], Гобланди [Голланд] улсын учир гэсэн өгүүлэл бичиж, төгсгөлднь “Монгол улсын засгийн хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны сайдуудынбичиг”гэжБүрэнэрхэт төлөөлөгчИ.Я.Коростовецидявуулсанбичгийгбүрэнэхээрнь нийтлэсэн байна. Мөн төгсгөлд нь “Монгол улсын төрийг эвдэсүгэй хэмээсэнзальхай санаа агуулсны учир” (47-50-р талд) гэж тухайн үеийн олон улсын болондотоодын цаг төрийн асуудлыг хөндөн бичиж, эсэргүүцлээ илэрхийлж байв. Энэбүхэн нь улс төрийн асуудлаар, ялангуяа Тусгаар тогтносон Монгол улсын төлөөдуугарч, Ж.Цэвээн хатуухан байр сууриа хамгаалж, ширүүхэн бичиж байсныггэрчилж байна.Гэрээний тухай өгүүллийн галиг эхийг та үзнэ үү.2001. orus mongγul-un ger-e toγtuγaγsan-u učir-a132002. angqan mongγulčud čing ulus-i qabsuraqui-yin yosuγar daγaǰu oruγsan büged.Segül2003. -du čing ulus-un ǰasaγ čaγaǰa olan-u bayidal luγ-a ese neyilelčegsen-yer törüinu2004. samaγurču γomudaγsan irgen albatu nar tüšimed čöm sanal nigetdün puuǰebseg2005. tökügerečü nigemüsün γar ködülügsen-dü manǰu eǰen-ü čereg kedün udaγ-abayildabaču2006. samaγun-i sönügen ülü čidaγsan-u tula. araq-a muqurdaǰu manǰu eǰen širegeneče2007. baγuǰu. ulus-i ǰasaqu degedü erke-i bükü ulus-dur silǰigülün ögküi lüge.2008. mön mongγul ulus öbertegen tusaγar ulus bolun toγtuγaǰu. ǰergeldeke orusolus2009. -dur ǰarlaǰu batulan qamaqalaǰu. mongγul kitad qoyar-i ǰaγučilan kelelčegülekü-i13 tümen ǰüyil-i badaraγulun №1 šin-e toli kemekü bičig, eldeb uqaγan-i nebteregülümüi, terigün debter,olun-a ergügdegsen-ü γurbaduγar on qoyar sarayin arban qoyar. orus-un nige mingγan yisün ǰaγunarban γurbaduγar on marta sarayin sineyin ǰirγuγan-u edüre. mongγul ulus-un neyiselegsen yeke küriyen-ü γaǰar-a keblen γarγabai. 20-25-р талд.


165МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34γuyuγsan2010. bile. ene üy-e irgen ulus terigülǰü yovan ši qay-i bügüde yerüngkeyilekü yekesüngtüng2011. dur songγuǰu. tabun törül-i nigetgün bügüde nayiramdaqu ulus bolba kemenǰarlabai.2012. egündür mongγulčud öbertegen eǰerkekü tus ulus boluγsan-i yeke orus ulusǰöbšiyereǰü2013. kitad ǰasaq-un γaǰar-a medetügei kemen yabuγulǰu. kerbe kitad čereg. negüdelün2014. irgen. kitad tüšimed-i mongγul-un γaǰar-a oruγulqu ügei bögesü mongγul kitad2101. qoyar-i kelelčegülsügei kemekül-e. kitad oγtu küliyegsen-ügei učir-a. orusǰasaγ-in2102. γaǰar-ača tusqai elčin sayid qorustuvači-i ǰariǰu orus mongγul qoyar ulus-un2103. nayiramdal-un ger-e bičig ba. basa qudalduγan-u ger-e qabsurγan toγtuγaγsan-isegül2104. -dur bičibei.2105. yerü šin-e ulus bolqui-dur γaǰar orun. iǰaγur kelen. yosu sašin nigen2106. adali bögesü ulus törü bayiγuldaq anu neyite-yin yosu büged. basa nigen qamtu2107. saγuq-a ulus-un eǰen silǰikü soliqu buyu ulus-un ǰasaq gün-e ebderebesüqabsuraγsan2108. ulus dakin saldaq anu mön neyite-yin yosu bolai. γaγča-kü küčürkeg ulus-ača2109. baγaqan anu salsuγai kemegül-e yerü amur-ügei tula busu qadaγadu ulus-уar2110. ǰöbšiyeren batulaγdaqui-yi qarγalǰamui. ǰöbšiyeren batulqu-bar ülü barunǰebseg mönggü2111. terigüten-ier tusalalčabasu neng yeke ǰabšiyan-tai bolumui. učir yimü-yin tulayeke2112. orus ulus šin-e toγtuγsan mongγul ulus-i ǰöbšiyeren tusqai elčin sayid ǰaruǰu2113. küriyen-ü γaǰar saγulγan. ger-e bičig-üd-i toγtuγan. basa mönggü ǰebseg-ünǰüyil-i2114. ögčü büküi anu yekel-e tusa bolǰuqui. kemebečü yerü alus-i bodubasumongγulčud2201. tuyil-un kičiyel-i γarγaǰu ünengči mergen ǰasaγ-yar törü-i töbšitgen. arad2202. albatu-i neyite-ber tengkeregülün. degedü dooratu bögüde-i küčürkeg ulus-unaliba erdem2203. -dü yaγarabčilan surγaǰu ulus-i čiγiraq küčü-tei bolγabasu öberdegen eǰerkekütusaγar2204. ulus bolun čidamui. yimü ügei bögesü öberdegen toγtuniγsan-i aldaǰu busudun2205. erke-dur araq-a ügei oruqu bolai.2206. kitad ulus mongγul-ača salqu ügei učir γurba.2207. nigedüger-dür bolbasu. čing ulus-un bögüde yerüngkeyilekü erke-i γaǰar luγ-a


166МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34qamtu buliyan2208. abuγsan tula mongγul-i-ču eǰerkey-e kememüi. kerbe mongγul tus ulus bolǰualdaγdabasu2209. busud ǰiγ-a kiǰiγar-ud nige nigen-ber aldaγdaγsaγar dumdadu ulus sönükü-dükürükü2210. -eče ayumui.2211. qoyaduγar bolbasu. emün-e muǰi-yin irgen kümün-ü tuq-a maši olun tula γaǰar2212. orun-daγan baγtaqu-ügei bolǰu γadaγši sula γaǰar-i ereǰü nutuγlaqu-i küsemüi.2213. mongγul-un γaǰar aγuǰim. kümün čögeken ba. tariyalaqu kiged delekei-yin ašiγolqu2214. -du sayin tula imaγta mongγul γaǰar-a olun-yar negüǰü saγuršiqu-i ermelǰimü.2301. γurbaduγar bolbasu. kitad γaǰar-a bütügegsen eldeb ǰüyil-ün ed tavar-i mongγulun2302. orun-a γaγčaqar eǰerken qudalduqu-i küsemüi.2303. yeke orus ulus mongγul-i tus ulus bolγaqu-du duratai učir qoyar böged. nigen2304. -dur bolbasu mandaǰu büküi kitad ulus. orus qoyar-un qoγuramdu ǰabsardaγulunqalqabči2305. talbiqu-i küsemüi. ene metü qalqabči bui abasu kili kiǰaγar-i kedün mingγan-uγaǰar-a2306. kerem qota bayiγulun čereg-yer sakiγulǰu čiregdel γarγaqu kereg-ügei bolumui.2307. qoyar-dur bolbasu. basal-a orus γaǰar-un aliba ed baraq-a-i mongγul γaǰar-a2308. nebteregülün qudalduǰu eldeb ašiγ-i bolbasuraγulsuγai kememüi.2309. mongγulčud tus ulus bayiγuluγsan učir dörbe.2310. nigedüger bolbasu angqan-ača eǰelegseger iregsen γaǰar orun yuγan aldalügei2311. sakiǰu olǰa ašiγ-i öbesüben edlesügei kememüi.2312. qoyaduγar dur. öberün iǰaγur ündüsü ba kele yosu surtal-i gegekü ügei-ber2313. ulam ulam batuǰisuγai kememüi.2314. γurbaduγar. bolbasu olduquy-a berke burqan-u sašin yuγan sönügel-ügei ulamdegegšide2401. mandaγulsuγai. kememüi.2402. dörbedüger anu. busud-dor darulaγdaqu-ügei öber-tegen eǰerkeǰü čidal erdem-i2403. busud luγ-a adali badaraγulun mongγul kemegdekü qaγučin sayin ner-e-isergegeǰü2404. kümüǰin ulus bolsuγai kemegsen bölüge.2405. yin-kü mongγul-un sanal-i güyičed bürin bütün bolγay-a kemebesü. yeke orusulus2406. -un tuslamǰi kedüi bui abču. erkebiši mongγulčud bögüdeger bey-e sedkil-yergün-e2407. ǰitgekü ba. ed-ün süyitgel yeke γaraqu-bar ülü barun. kedün on dotur-a bey-e2408. -ben qamqalan temčeldekü bolqu-i erten-eče tosuǰu kečiyenggüyilenbeledgebesü ǰokimui. man-u


167МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №342409. uul nutuγ mongγul orun bügüdeger neyileǰü nigen ger bolun öber degeneǰerkekü sayiqan2410. sanal-i emün-e-ben bariǰu. busud qari ulus-un gešigün busu. busud-un ǰasaq-i2411. ülü sonusqu tus ulus bolsuγai kememüi. ene busu ulus bolbasu man-u mongγulun2412. iǰaγur ündüsü. yosu surtal-i bürin-e darulan ügei bolγaǰu. aliba erke. kele.2413. sašin. ǰang ǰirum bügüde-i nigemüsün arilγaǰu. mongγul-i doroyitaγuluγsaγar.qoǰim2414. kitad ulus luγ-a nigen adali bolγasuγai kememüi. učir yimü-yin tula mergen2501. arq-a egüsgeǰü tuyil-un kičiyel γarγabasu sayin bolai.Кирилл бичигт буулгасан ньОрос монголын гэрээ тогтсоны учирааАнхан монголчууд Чин улсыг хавсрахуйн ёсоор дагаж орсон бөгөөд сүүлд Чин улсын засаг цааз олны байдал лугаа эс нийлэлцсэнээр төр нь самуурч гомдсон иргэн албат нар түшмэд цөм санал нэгдэн буу зэвсэг төхөөрч нэгмөсөн гар хөдөлгөсөнд Манж эзний цэрэг хэдэн удаа байлдавч самууныг сөнөөн үл чадсаны тул арга мухардаж Манж эзэн ширээнээс бууж улсыг засах дээд эрхийг бүх улсад өгөхүй лүгээ мөн Монгол улс өөртөөн тусгаар улс болон тогтож, зэргэлдээх Орос улсад зарлаж батлан хамгаалж Монгол, Хятад хоёрыг зуучлан хэлэлцүүлэхийг гуйсан билээ. Энэ үеэ Иргэн улс тэргүүлж Юан Ши Хайг бүгд ерөнхийлөх их жунтанд сонгож, таван төрлийг нэгтгэн Бүгд найрамдах улс болов хэмээн зарлавай. Үүнд Монголчууд өөртөөн эзэрхэх тус улс болсныг их Орос улс зөвшөөрч Хятад засгийн газраа мэдтүгэй хэмээн явуулж, хэрвээ Хятад цэрэг, нүүдлийн иргэн, хятад түшмэдийг Монголын газраа оруулах үгүй бөгөөс Монгол, Хятад хоёрыг хэлэлцүүлсүгэй хэмээхэд Хятад огт хүлээсэнгүй учраа Орос засгийн газраас тусгай элчин сайд Хоростовачийг (Коростовец) зарж Орос, Монгол хоёр улсын найрамдлын гэрээ бичиг ба бас худалдааны гэрээ хавсарган тогтоосныг сүүлд бичвэй.Ер шинэ улс болохуйд газар орон, язгуур хэлэн, ёс шашин нэгэн адил бөгөөс улс төр байгуулдаг нь нийтийн ёс бөгөөд бас нэгэн хамт суугаа улсын эзэн шилжих солих буюу улсын засаг гүнээ эвдэрвээс хавсарсан улс дахин салдаг нь мөн нийтийн ёс болой. Гагцхүү хүчирхэг улсаас баахан нь салахуй хэмээхүүлээ ер амаргүй тул бус гадаад улсаар зөвшөөрөн батлагдахыг харгалзмуй. Зөвшөөрөн батлахаар үл баран зэвсэг мөнгө тэргүүтнээр туслалцваас нэн их завшаантай болмуй. Учир иймийн тул их Орос улс шинэ тогтсон Монгол улсыг зөвшөөрөн тусгай элчин сайд зарж Хүрээний газар суулган гэрээ бичгүүдийг тогтоон бас мөнгө зэвсгийн зүйлийг өгч бүхий нь их л тус болжихуй хэмээвээс ер алсыг бодвоос Монголчууд туйлын хичээлийг гаргаж, үнэнч мэргэн засгаар төрийг төвшитгөн, ард албатыг нийтээр тэнхрүүлэн, дээд доод бүгдийг хүчирхэг улсын аливаа эрдэмд яаравчлан сургаж, улсыг


168МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34чийрэг хүчтэй болговоос өөртөөн эзэрхэх тусгаар улс болон чадмуй. Ийм үгүй бөгөөс өөртөөн тогтносоныг алдаж бусдын эрхэнд арга үгүй орох болой.Хятад улс Монголоос салах үгүй учир гуравНэгдүгээрт болвоос, Чин улсын бүгд ерөнхийлөх эрхийг газар лугаа хамт булаан авсан тул Монголчуудыг ч эзэрхэе хэмээмүй. Хэрвээ Монгол тус улс болж алдагдваас бусад зах хязгаарууд нэг нэгнээр алдагдсаар Дундад улс сөнөхөд хүрэхээс аймуй.Хоёрдугаар болвоос, Өмнө мужийн иргэн хүний тоо маш олон тул газар орондоон багтах үгүй болж гадагш сул газрыг эрж нутаглахыг хүсмүй. Монголын газар уужим, хүн цөөхөн ба тариалах хийгээд дэлхийн ашиг олоход сайн тул ямагт монгол газраа олноор нүүж суурьшихыг эрмэлзмүй.Гуравдугаар болвоос, Хятад газраа бүтээсэн элдэв зүйлийн эд таваарыг монголын орноо гагцаар эзэрхэн худалдахыг хүсмүй.Их Орос улс Монголыг тус улс болгоход дуртай учир хоёр бөгөөд нэгэнд болвоос, мандаж бүхий Хятад улс, Орос хоёрын хооронд завсардуулан халхавч тавихыг хүсмүй. Энэ мэт халхавч буй аваас хил хязгаарыг хэдэн мянган газраа хэрэм хот байгуулан цэргээр сахиулж чирэгдэл гаргах хэрэг үгүй болмуй. Хоёрт болвоос, бас л Орос газрын аливаа эд барааг монгол газраа нэвтрүүлэн худалдаж элдэв ашгийг боловсруулсугай хэмээмүй. Монголчууд тус улс байгуулсан учир дөрөвНэгдүгээр болвоос анхнаасаа эзэлсээр ирсэн газар орон юугаан алдал үгүй сахиж олз ашгийг өөрсдөөн эзэлсүгэй хэмээмүй.Хоёрдугаарт, өөрийн язгуур үндэс ба хэл ёс суртлыг гээх үгүйгээр улам улам батжисугай хэмээмүй.Гуравдугаар болвоос олдохуйяа бэрх бурхан шашин юугаан сөнөөлгүй улам дээшид мандуулсугай хэмээмүй.Дөрөвдүгээр нь, бусдад дарлагдахгүй өөртөөн эзэрхэж чадал эрдмийг бусад лугаа адил бадруулан Монгол хэмээгдэх хуучин сайн нэрийг сэргээж хүмүүжин улс болсугай хэмээсэн бөлгөө.Ийнхүү монголын саналыг гүйцэд бүрэн бүтэн болгоё оо хэмээбээс их Орос улсын тусламж хэдүй буй авч эрхбиш монголчууд бүгдээр бие сэтгэлээр гүнээ зүтгэх ба эдийн сүйтгэл их гарахаар үл барам хэдэн он дотроо биеэн хамгаалан тэмцэлдэх болохыг эртнээс тосож хичээнгүйлэн бэлтгэвээс зохимуй. Манай уул нутаг монгол орон бүгдээр нийлж нэгэн гэр болон өөртөөн эзэрхэх сайхан саналыг өмнөөн барьж бусад харь улсын гишүүн бус бусдын засгийг үл сонсох тус улс болсугай хэмээмүй. Энэ бус улс болвоос манай Монголын язгуур үндэс, ёс суртлыг бүрнээ дарлан үгүй болгож, аливаа эрх, хэл шашин, зан журам бүгдийг нэгмөсөн арилгаж, монголыг доройтуулсаар хожим Хятад улс лугаа нэгэн адил болгосугай хэмээмүй. Учир иймийн тул мэргэн арга үүсгэж туйлын хичээл гаргаваас сайн болой. гэж уг гэрээний улс төрийн түүхэн ач холбогдлыг өөрсдийн байр сууринаастайлбарлаж, олон түмэнд зөв хандлага, ойлголтыг өгөх гэж хичээж байжээ.Энэ нь Оросуудын бодож байснаар биш Монголчууд өөрсдөө бүрэн тусгаар улсболохыг гадаадын улс орнуудаас Оросууд анхлан хүлээн зөвшөөрч, тусгай гэрээ


169МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бичиг хийсэн нь хожмын Монголчуудын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр гэжойлгож, хүлээж авч байсныг харж болно. Энэ бол Ж.Цэвээн, тухайн үед гэрээхийсэн Монголын ноёд бүгд л ийм өнцөгөөс харж, гэрээг батлаж, түүндээ ачхолбогдол өгч байсныг илтгэж байна.Мөн Ж.Цэвээн монголчуудын түүхэн эх сурвалжуудыг нарийн нягт судлаж,эрдмийн ажил хийж байсан тул “... Анхан монголчууд Чин улсыг хавсрахуйн ёсоордагаж орсон бөгөөд...” гэж, энэ хавсран орсон нь Чин улс мөхөхөд уг язгуурынтөрөө сэргээх эрх нь байгаа болохыг түүхэн эш баримтаар нь мэдэж байсны гэрчболж байна. Түүний бичсэн өгүүлэлд энэ санаа байнга давтагддаг бөгөөд “Элдэвухааныг бадруулсан бичиг” гэсэн өгүүлэлдээ ч энэ санаагаа оруулсан байдаг.Ялангуяа, монголчуудын өөртөө эзэрхэх эрх, тусгаар улс болсон тухай байрсуурийг Ж.Цэвээн ямагт хамгаалж, гэрээний явцад монголчуудын байр суурийгдэмжиж, И.Я.Коростовецтой сөргөөцөлдөж байсныг түүний бичсэн өдрийнтэмдэглэлээс харж болно. Сониныхоо дараа дараагийн дугааруудад ч гэсэнОросууд байр сууринаасаа ухарч, ар хударгаар нь өөрсдийн эрх ашгийг илтэдхамгаалсан хуурмаг зан гаргаж байгаад нь дургүйцэж, “Шинэ толь хэмээх бичиг”сэтгүүлийн 3 дахь дугаарт “Монгол улсын төрийг эвдэсүгэй хэмээсэн зальхайсанаа агуулсны учир” (47-50-р талд) гэсэн тайлбар бичиж монголчуудын байрсуурийг хамгаалсан байна.ДҮГНЭЛТМонголын анхны тогтмол хэвлэлд “Найрамдлын гэрээ бичиг” ньхэвлэгдсэнээр эрх зүйн баримт бичиг албан ёсоор олон нийтэд түгсэн анхныбаримт, эх сурвалж болж байна. “Шинэ толь хэмээх бичиг” сонин нь Найрамдлынгэрээ бичгийн эхийг хуулбарлан хэвлээд зогсолгүй, түүний учир утгыг таниулсанцуврал өгүүлэл, мөн Орос улсад айлчилсан Гадаад яамны сайд Ханддоржвангийн айлчлалын үеийн тухай мэдээлэл, худалдааны талаарх яриа зэргийгбагтаан оруулсан нь улс төрийн зорилгоор гаргаж байсныг гэрчилж байна. Энэ ньдээрх сэдвийн агуулгад нийт 55 хуудасныхаа 33 хуудсыг зориулсан байгаагаар чтайлбарлаж болохоор байна.И.Я.Коростовецийн монголд байхдаа Консулын газрын дэргэд хэвлэхүйлдвэр байгуулж, улмаар хэвлэл эрхлэн гаргах санаачилгэ нь “Найрамдлынгэрээ бичиг”-т гарын үсэг зурж, тамга дарж баталсан явдлыг түмэн олонмонголчуудад хүргэх, таниулах далд бодолтой нь холбоотой байсан ньсудалгаанд ашигласан эх баримт, мэдээллээс харагдаж байна.Сэтгүүл зүйн түүх судлаачид болон монголын түүхчид “Найрамдлын гэрээбичиг”-ийн судлалд бичвэр судлалын арга зүйг ашиглаж, харьцуулсан дүншинжилгээ хийгээгүй болох нь энэ талын судлаачдын бүтээлд огт дурдаагүй,ажиглалт хийгээгүйгээс харагдаж байна. Түүхийн ухааны доктор, профессорЗ.Лонжид “...цэвэр судалгааны үүднээс энэ асуудалд хандаж жинхэнэ агуулгыг ньшинжилж хоёрдмол санаагүй гаргалгаа хийх цаг болсныг эцэст нь тэмдэглэе...”гэж хэлсэн байдгийг санаж, гэрээний эх бичгийг тал талаас нь нарийвчлансудлах цаг нь болсон байгааг хэлье. Японы судлаач, доктор Тачибана Макотогэрээ, хавсран тогтоосон худалдааны протоколын нэр томьёо, үг хэллэг, утга


170МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ойлголтыг нарийвчлан судлаж, тайлбарлаж байгаа нь энэ талын голлох судалгааболж байна. Монголын талаас энэ талаар урагш ахисан судалгааны ажил төдийл хийгдээгүй байна.Бид энэ судалгаандаа уг гэрээг орос хэлнээс анх монгол хэлэнд орчуулсанхүнийг Консулын газрын орчуулагч П.Цыренпилов мөн гэж дүгнэлээ. Учир ньтүүхийн холбогдох эх сурвалж, мэдээллээс харахад бидний энэ дүгнэлт зөв байхболомжтой гэж үзэв.Орос-Монголын найрамдлын гэрээ бичгийг “Шинэ толь хэмээх бичиг”сэтгүүлийн анхны дугаарт нийтлэхдээ гэрээний уг эхээс нэг үгийг гээсэн, зарим үгүсгийг зөрүүтэй, мадагтай тэмдэглэсэн зүйл байгаа нь цаашид бичвэр судлалынарга зүйн үүднээс нарийвчлан шинжилж, учир байдлыг тодруулах шаардлагабайгааг бидэнд харуулав.Тус сэтгүүлд гарсан гэрээтэй холбоотой өгүүллийг Ж.Цэвээн бичсэн болох ньтүүний бичлэгийн онцлог, хэл найруулга, уншсан мэдсэн түүхийн мэдлэг зэргээснь маш тодорхой байна гэж үзэж байгаа тул “Орос Монголын гэрээ тогтсоныучираа” өгүүлэл нь түүний бичвэр мөн болох нь батлагдаж байна. Энэ нь гэрээгхэвлэн нийтлэхийн зэрэгцээ монголчууд анхлан уг гэрээг хэрхэн хүлээж авч,ойлгож, ухаарч байсныг түүний өгүүлэл бидэнд мөн тодорхой харуулж байна.Резюме “Соглашение о дружбе” было опубликовано в первой регулярной газетеМонголии, став первым документом и источником юридических документов,официально обнародованных. Газета “Новое зеркало” скопировала оригиналДоговора о дружбе и опубликовала ряд статей, разъясняющих его смысл, атакже сведения о визите министра иностранных дел Хандорджа Вана в Россиюи рассказы о торговле, свидетельствующие о факте что он был выпущен вполитических целях. Это можно объяснить тем, что 33 страницы из 55 страницпосвящены содержанию вышеуказанной темы.Находясь в Монголии, инициатива И. Я. Коростовеци основать типографиюпри консульстве, а затем опубликовать ее была связана с его скрытымнамерением донести до многих монголов тот факт, что он подписал и скрепил“Договор о дружбе” и сделал его известным. людям, как показывают факты иинформация.О том, что историки журналистики и монгольские историки не использовалиметодологию текстологического исследования и сравнительного анализапри изучении «Договора о дружбе», свидетельствует тот факт, что они неупоминались и не наблюдались в работах исследователей в этой области.Помня, что доктор исторических наук, профессор З.Лонгжид сказал: “…с точкизрения чистого исследования, пора проанализировать истинное содержание исделать однозначное утверждение…” и пора изучить оригинальный контрактв деталях позвольте мне рассказать вам, что произошло. Доктор ТатибанаМакото, японский исследователь, подробно изучает и интерпретирует термины,слова и значения соглашений и прилагаемых торговых протоколов, что являетсяосновным исследованием в этой области. С монгольской стороны никаких


171МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34передовых исследований в этом отношении не проводилось.В данном исследовании мы пришли к выводу, что человеком, впервыепереведшим договор с русского языка на монгольский, был П. Цыренпилов,переводчик консульства. Потому что, согласно соответствующим историческимисточникам и информации, возможно, что этот наш вывод верен.Когда договор о русско-монгольской дружбе был опубликован в первомномере журнала “Новое Зеркало”, из исходного текста договора было утеряноодно слово, некоторые слова были отмечены неправильно, и это показало намнеобходимость дальнейшего анализа его подробно с позиции текстологическойметодологии исследования и выяснения причины.Считается, что статью, связанную с договором в журнале, написал ЦыбенЖамцарано, исходя из его особенностей записи, языкового состава, а такжеего знания истории, поэтому подтверждается, что статья “Причина, по которойрусско-монгольский договор был установлено” - это его письмо. Наряду спубликацией договора его статья также ясно показывает нам, как монголывпервые получили, поняли и реализовали договор.Ашигласан бүтээлийн жагсаалт: 1. Баасансүрэн, Т. (2009) Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэнтөлөвшсөн нь, ХХ зууны эхэн үеийн монголын чөлөөт хэвлэл, Тэргүүндэвтэр I хэсэг, Хянан тохиолдуулж ариутган шүүсэн: МУСГЗ, доктор,профессор М.Зулькафиль, МУСГЗ, доктор, профессор С.Лочин,Улаанбаатар хот.2. Батсайхан О., (2014), Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд (1911-1946), Судалгааны бүтээл, Шүүн нягталсан Харнууд З.Лонжид, Уб., 21-22-р талд.3. Батсайхан О., Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба:Амьдрал ба домог, Уб., 325-326-р талд.4. Галаарид Б. (2018), Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил,Редактор Ж.Батбаатар, Улаанбаатар хот.5. Дэлэг Г., (1965), Монголын Сэтгүүлчдийн Холбоо, Монгол тогтмолхэвлэлийн түүхэн тэмдэглэл, Редактор Н.Жамбалсүрэн, Улсын хэвлэлийнхэрэг эрхлэх хороо, Уб., 42-р талд.6. Етекбай Т., (2019), Монгол улсын орчин үеийн ном хэвлэлийн үүсэлхөгжлийн асуудал [1911-1940], Редактор, Ж.Цэсэн, Дастан ХХК,Улаанбаатар хот.7. Коростовец, И.Я. (2010), Монголд өнгөрүүлсэн өсөн сар (Монгол дахьОросын Бүрэн эрхт төлөөлөгчдийн өдрийн тэмдэглэл) 1912 оны 8-рсараас 1913 оны 5-р сар, Орос хэлнээс орчуулсан Чойнзонгийн Баатар,Эмхэтгэгч Оохнойн Батсайхан, Улаанбаатар хот.8. И.Я.Коростовец (2017), Монголчуудын хураангуй түүх “Чингис хаанаасБүгд найрамдах улсаа байгуулах хүртэл”, Орчуулагч ЧойнзонгийнБаатар. УБ.: Мон Судар ХХК. 2017.9. Kuzmin S.L. (2022) RUSSIAN-MONGOLIANAGREEMENT OF 1912AND IN-


172МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34TERNATIONAL LEGAL STATUS OF MONGOLIA // “МОНГОЛЫН ТУСГААРТОГТНОЛ БА МОНГОЛ-ОРОСЫН 1912 ОНЫ ГЭРЭЭ” СЭДЭВТ МОНГОЛ-ОРОСЫН ХООРОНД НАЙРАМДЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛСАНЫ 110ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙБАГА ХУРАЛ, Уб хот, 2022.11.02. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн.10. Лонжид З., (2013), 1912 оны Монгол-Оросын хэлэлцээрийн тухайэргэцүүлэл // “Монгол-Оросын 1912 оны гэрээ ба И.Я.Коростовец, Уб.,73-р талд.11. Норовсүрэн, Л. (2000) Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм, /Тэргүүндэвтэр/. Редактор М.Зулькафиль, Улаанбаатар хот.12. Норовсүрэн Л., (2010), Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм, Тэргүүндэвтэр, Уб.13. Нямдаш,Ж.(2014),Монголынанхныхэвлэх үйлдвэр,60жил,Улаанбаатархот.14. Саруул-Эрдэнэ М., (2017), Монголын тухай Америкийн хэвлэлд (1868-1968) /Монгол УЛС АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийнойд зориулав/, Уб., 35-47-р талд.15. Сизова А.А., (2015) Консульская служба России в Монголии (1861–1917),Москва, Наука ⎯ Восточная литература.16. Полумордвинов(1912),Түүхэннотолгоо,ЭрхлэнхэвлүүлсэнО.Батсайхан,Т.Макото, Уб., 43-р талд.17. Удо.Б.Баркманн, (2013), 1912 оны 10 дугаар сарын 21-ний өдрийнМонгол-Оросын хэлэлцээрээс үүдэлтэй олон улсын эрх зүйн үйл явцынталаарх хэдэн үг // “Монгол-Оросын 1912 оны гэрээ ба И.Я.Коростовец”,Уб., 135-р талд.18. Уламбаяр Д., (2017), Монгол улсын “гуравдагч”гүрнүүдэд хандсанбодлого, үйл ажиллагаа: ХХ зууны тэргүүн хагаст // Pax Mongolica№2, (Олон улсын харилцаа, дэлхийн бодлого, орон судлалын эрдэмшинжилгээ-судалгааны улирал тутмын сэтгүүл) 2017: 115-146 хуудас. Убхот.19. Хавчуур, Г. (2007), Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх, МХҮХ, УБ.20. Шагж С., (1994), Монгол үгний тайлбар толь, Монгол улсын Соёлын сан,Дундад улсын Үндэстний хэвлэлийн хороо, Хөххот.21. tümen ǰüyil-i badaraγulun №1 šin-e toli kemekü bičig, eldeb uqaγan-i nebteregülümüi, terigün debter, olun-a ergügdegsen-ü γurbaduγar on qoyarsarayin arban qoyar. orus-un nige mingγan yisün ǰaγun arban γurbaduγar onmarta sarayin sineyin ǰirγuγan-u edüre. mongγul ulus-un neyiselegsen yekeküriyen-ü γaǰar-a keblen γarγabai. 1-р талд.22. Энхээ Б., (2010), Монгол бичвэр судлал (Их, дээд сургуулийн хэлбичгийнангийн оюутнуудад зориулав), Ариутган шүүгч академич Д.Цэрэнсодном,Улаанбаатар, Угалзан хэвлэх үйлдвэр, ISBN 978-99929-801-9-2, 37-рталд.


173МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭЛЛИЙН ВИЗУАЛЬ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНД ХИЙСЭН АЖИГЛАЛТ/СОНИНЫ ЖИШЭЭГЭЭР/Ч.Энхбат1Түлхүүр үг: эдийн засгийн сэтгүүл зүй, мэдээллийн график, визуальхэрэглэгдэхүүнТехник технологи хурдацтай хөгжин, нийгэм цаг үе хувьсан өөрчлөгдөхийнхэрээр хүмүүсийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг, нөхцөл байдал ч дагаадөөрчлөгдөж байна. Энэ үед хүмүүсийн мэдээ мэдээлэл хүлээн авах сонирхолхэрэгцээ ч шинэчлэгдэж ихээхэн өөрчлөгдөв. Тэр дундаа олон тоо баримт,ойлгомжгүй үг хэллэг ихтэй эдийн засгийн мэдээлэл нь уншигчид ойлгоход амархялбар, шинэ технологийн арга техник, давуу талыг ашигласан сонирхолтой,өвөрмөц шинэлэг байхыг шаардах боллоо. Тиймээс эдийн засгийн мэдээлэлдсэтгүүл зүйн визуаль/харж хүлээн авах/ хэрэглэгдэхүүнийг нэн түгээмэл ашиглахболов.Визуаль хэрэглэгдэхүүн нь тухайн төвөгтэй мэдээллийг графикт суурилжуншигч хэрэглэгчдэд аль болох дөт, амар хялбар байдлаар дүрс, диаграмм,зураг, тэмдэгт, дизайны олон арга хэлбэрээр оновчтой шийдлүүдийг ашигланхүргэх хэрэгсэл юм. “Мэдээллийн график нь хурдан шуурхай, тодорхой цогцмэдээллийг танилцуулах зорилготой мэдээлэл, тоо баримтын дүрст төлөөлөлюм” (Doug Newsom and Jim Haynes. 2004, p.236) гэж тодорхойлсон байдаг.Эдийн засгийн мэдээллийн уншигч, хэрэглэгчид нь тодорхой түвшнийболовсролтой иргэд байдаг. Тиймээс визуаль мэдээллийг ойлгож хүлээн авах,тайлж унших чадвартай байдаг байна. Тухайлбал, Эдийн засгийн мэдээллийн нэгл нийтлэлд гэхэд /“Засгийн газрынмэдээ” сонин/ текст, фото,график, инфографикгэсэн дөрвөн төрлийн мэдээллийн элэмент сүлэлдэн ашиглагдасан байна.Үүнийг тайлж, ойлгож уншихад тодорхой хэмжээний боловсрол шаардагдах ньзайлшгүй.Дижитал эрин үед бид өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллээ олон талын эхсурвалжаас сонгон авах боломж нэгэнт бүрдсэн билээ. Сэтгүүл зүйд визуальхэрэглэгдэхүүнийгашигласнаартухайнтөвөгтэймэдээллийгуншигчхэрэглэгчдээдүрс, тэмдэгт, зураг, дизайны бусад арга хэлбэрийн тусламжтайгаар энгийнойлгомжтой, амар хялбар байдлаар хүргэх боломжийг олгодогоороо давууталтай юм. Техник технологийн хөгжил эрчимжиж буй өнөө үед олон тоо баримт,ойлгомжгүй үг хэллэг ихтэй эдийн засгийн мэдээ мэдээллийг ойлгоход амархялбар байлгах нь эдийн засгийн сэтгүүл зүйн үүрэг болжээ.“...Сонин зарим схем, графикийг эдийн засгийн мэдээндээ ашиглах ньзүйтэй. Энэ нь сонирхолтой болгох маш том боломж. Сонины эдийн засгийнсурвалжилга нь тухайн сэдвийг уншигчдад гүнзгий ойлгуулахад тус дэм болохмэдээллийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглахад санаа тавьж байна...” (Мустафа 1 МУБИС. НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор (Ph.D)


174МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Эрич. 1999, х.23) Тиймээс ч манай эдийн засгийн мэдээ мэдээлэлд ч визуальхэрэглэгдэхүүнийг зохих төвшинд ашиглаж байна. Тухайлбал, графикийгуншиж ойлгоход бэрхшээлтэй мэдээллийг илүү хялбар, дөхөм байдлаархүргэхэд ашиглаж байгаа бол диаграмийг эдийн засгийн аливаа бүтэц, зохионбайгуулалттай холбоотой мэдээлэлд, хүснэгтийг ихэвчлэн компаниуд, түүхийэдийн ханш, хөрөнгийн бирж, дэлхийн голлох индекс, валютын ханшийнмэдээлэлд ашиглаж байна.Бид өдөр тутмын дөрвөн сонин эдийн засгийн мэдээлэлдээ визуальхэрэглэгдэхүүнүүдийг хэрхэн ашиглаж буйг авч үзлээ.Өдөр тутмын сонинуудын визуаль мэдээллийг хэрхэн ашиглаж байгаабайдалд шинжилгээ хийж үзэхэд бүх төрлийн хэрэглэгдэхүүнийг ашигладагболжээ.Сонинууд графикийг голдуу валютын ханш, хувьцааны ханш, хөрөнгийнбиржийн тухай буюу хоёрдогч зах зээлийн мэдээлэлд түлхүү ашигласныг ньдараах баримтуудаас харж болно. Жишээ нь: “Засгийн газрын мэдээ” сониныэнэхүү график нь “S&P Caoital IQ” компаний бэлтгэснийг орчуулж ашигласанбайна.“Компаниудаас татах татварын жинхэнэ хувь”-ийг илэрхийлсэн тус графикмакро эдийн засгийн түвшний мэдээлэл юм. Хэдийгээр компаниудын мэдээлэлмикро эдийн засгийн түвшинд хамаарах ч, олон улсын асуудал гэдэг утгаараамакро эдийн засгийн асуудал болж байна. Энэ мэтээр бусад эх сурвалжаасвизуаль мэдээлэл бэлтгэснийг авч шууд мэдээлэл болгон нийтэлсний өөр нэгжишээ бол Үндэсний Статистикийн Хорооны сайтаас дараах графикийг авч захзээлийн микро түвшний мэдээллүүдийг шууд бэлтгэн хүргэсэн явдал юм. Орчин үеийн сонин хэвлэл бол өнгө, зураг, график илэрхийллийн дүрслэхүйнертөнц юм. Уншигчид ч өнгө үзэмж, дизайн сайтай гэх хэвлэлийг сонирхох болж,“уншдаг гэгээрдэг” цаг үе нэгэнтээ өнгөрч, үздэг хардаг сэтгүүл зүйн хандлаганоёрхох болсон нь энэ цагийн үнэн (Болд-Эрдэнэ. 2004, х.56) юм. Графикбол уншиж ойлгоход бэрхшээлтэй мэдээллийг илүү хялбар, дөхөм байдлааруншигчдад хүргэхэд ашигладаг визуаль хэрэглэгдэхүүний нэг төрөл юм.Эдийн засгийн аливаа бүтэц, зохион байгуулалттай холбоотой мэдээлэлддиаграм хэрэглэх нь зохистой тул сонины нийтлэлийн хэсэгт диаграмыг хэрэглэхнь түгээмэл байна. Тухайлбал, “Засгийн газрын мэдээ” сонинд диаграмыг текст,хүснэгттэй хослуулсан нь мэдээллийн агуулгын илэрхийлэл, дизайны аль чталаасаа оновчтой болсон байна.Эдийн засгийн мэдээлэлд хүснэгтийг ихэвчлэн Монголд үйл ажиллагааявуулдаг компаниуд, түүхий эдийн ханш, хөрөнгийн бирж, дэлхийн голлох индекс,валютын ханшийн мэдээлэлд ашиглажээ. “Өнөөдөр” сонины тухайд санхүүгийнзах зээлийн мэдээ, мэдээллийг хүснэгт хэлбэрээр хүргэдэг байна. Тус сониныхүснэгтэн мэдээлэл илүү боловсруулалт сайтай нь ажиглагдлаа. Бараг бүтэннүүрийн талд шахуу эдийн засгийн тайлбар шаардахгүй баримт мэдээллийгхүснэгтлэн эмх, цэгцэд оруулж шууд, энгийн мэдээлэл болгон хүргэжээ.Эдийн засгийн мэдээлэлд визуаль сэтгүүл зүйн уламжлалт хэлбэр болохзураг, түүнийг бусад хэлбэртэй хослуулан ашиглах нь түгээмэл байна. Өөрөөр


175МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хэлбэл, зураг график, текст зураг гэх мэт байдлаар сонин хэвлэлүүд ашиглажбайгаа ажээ.Харин визуаль хэрэглэгдэхүүнүүдийг нэгтгэн ашиглах буюу инфографикзохиож нийтлэлдээ хавсаргах байдал шинэ мэдээллийн хэрэгсэл буюу цахимсонин, сайтуудад бий болсон билээ.“Үндэсний шуудан” сонинд инфографик төдийлөн ашиглаад байдаггүйч, энэ төрлийн мэдээллийг бэлтгэх талаар туршлага хуримтлуулжээ. Харининфографикийг хамгийн ихээр оновчтой боловсруулж, байнга ашигладаг“Засгийн газрын мэдээ” сонин өдөр тутмынхаа дугаарын 1-р нүүртээ “ЗГМ:ИНФОГРАФИК”-ийг тогтмол нийтэлдэг. Ингэхдээ дан ганц эдийн засгийн талаарбиш, улс оронд хамаатай сонирхолтой сэдвээр инфографик байгуулдаг тулэдийн засгийн чухал сэдэв, асуудал хөндсөн үед ашигладаг ажээ. “Өнөөдөр” сонины тухайд эдийн засгийн мэдээлэлдээ тогтмол биш чинфографик ашигладаг бөгөөд нь “Айдсаас аврах алт” гарчигтай өдрийнсурвалжилгад инфографикийг хавсаргажээ. Ер нь инфографикийн хувьд эдийнзасгийн үзүүлэлт, тоон утга, илэрхийлэл, дүрс зурган хэлбэржилтээс гадна голнь сэтгүүл зүйн бүтээлд тавигддаг гол санаа, утга мессеж, өнцөг, цогц агуулгыгтусгах ёстой. Дээрх жишээнээс алт монголын эдийн засагт нүүрлээд байгаахямрал, хүндрэлийг гэтлэх баялаг болсныг илэрхийлжээ. Алтны ханшийнөсөлт, ойрын үеийн төсөөлөлд тулгуурлан боловсруулсан нь сонирхолтой,ойлгомжтой болсон байна. Инфографикийн нэг чухал тал нь эдийн засгийнмакро түвшний мэдээллийн уйтгартай, ойлгож хүлээн авахад бэрх төвөгтэйбайдлыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой хэлбэр болоод байна.Эдийн засгийн олон талт аливаа мэдээллийг нэгэн хавтгайд олон төрлийнвизуаль хэлбэр ашиглан инфографик байгуулах арга туршалагад манай өдөртутмын сонинууд суралцаж байгаа нь эдгээр жишээнээс харагдаж байна.“Засгийн газрын мэдээ” сонины хавсралт “Fanincial Times”-д эдийн засгийнмэдээллийг график, зураг, текст зэргийг хослуулан хэрэглэсэн нь инфографиксайн жишээ болж чадах юм.Сонинуудад эдийн засгийн мэдээллийг визуаль мэдээллийн хэлбэрээрхэвлэн нийтэлж байгаа байдлыг харьцуулан үзье. /График-1/


176МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Эндээс харвал “Засгийн газрын мэдээ”, “Өнөөдөр” сонины хувьд визуальхэрэглэгдэхүүнийг сайн ашигладаг бөгөөд түүний бүх төрлийг мэдээлэлдээхэрэглэх талаар бусад сониноос эрс ихийн дээр, эдийн засгийн мэдээллийнболовсруулалтад шинэлэг, орчин үеийн мэдээллийн технологи, дэвшлийг бүрэншингээсэн, мэдрэмжтэй хандлага төлөвшүүлж байгаа аж. Харин “Өдрийн сонин”,“Үндэсний шуудан” сонинууд уламжлалт текст, зураг, хүснэгтийн хэлбэрээхадгалсаар байгаа нь орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагаднийцэхгүйд хүрч байна. “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өнөөдөр”сонинд хэрэглэгдэхүүнүүдийг нэгтгэн, холимог байдлаар ашиглаж байгаань оновчтой гэж дүгнэхээр байна. Нийт эдийн засгийн мэдээллийг визуальхэрэглэгдэхүүн ашигласан болон ашиглах боломжтой бусад мэдээллүүдтэйхарьцуулсан нь /График-2/Тус графикт илэрхийлснээр сонинд нийтлэгдэж буй эдийн засгийн нийтмэдээлэлтэй харьцуулхад визуаль хэрэглэгдэхүүн ашигласан болон ашиглажболох байсан мэдээлэл нь хэд дахин бага аж. Визуаль хэрэглэгдэхүүн ашиглахболомжтой мэдээлэл “Өдрийн сонин”-д 513, “Өнөөдөр”-т 351, “Үндэснийшуудан”-д 572 байсан бол “Засгийн газрын мэдээ”-д 235 байв. Энэ үзүүлэлтээссонин тус бүрийн дутагдалтай тал харагдаж байна.Зах зээлийн шилжилтийн үеийн сонин хэвлэлүүд дэх эдийн засгийн мэдээмэдээллийн боловсруулалт дутмаг, албаны эх сурвалжаас авсан мэдээллээдутуу дулимаг боловсруулж шууд хүргэдэг байсан бол өнөөгийн сонин хэвлэлүүд тухайн албан хуурай мэдээллийг төрөл бүрийн арга, хэлбэр ашиглан сэтгүүлзүйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, эдийн засгийн сэтгүүл зүйн хөгжилдтодорхой түлхэц үзүүлж байна. Гэвч өдөр тутмын зарим сонин эдийн засгийнтусгайлсан нүүр, булангүй болж байгаа нь редакцийн нийтлэлийн бодлого, багбүрэлдэхүүн, санхүүгийн болон хүний нөөц, сэтгүүлчдийн ур чадвар зэрэг олонзүйлээс шалтгаалжээ.Эдийн засгийн мэдээллийн боловсруулалт, чанарт тулгамдаж буй асуудалСудалгааны явцад сонины визуаль мэдээлэл ашиглалтын түвшингээр


177МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“Засгийн газрын мэдээ” сонин хамгийн өндөр төдийгүй, технологийн талаасаашилдэг сайн туршлага болж байна. Сонин хэвлэлүүд нийтлэлдээ визуальхэрэглэгдэхүүнийг тодорхой хэмжээнд түлхүү ашиглаж байгаа нь биднийсудалгааны явцад ажиглагдсан. Ингэхдээ хүснэгт, график, диаграм, инфографик зэргийг өөрсдөө боловсруулж, зохиож байгаа нь ховор бөгөөд албаны эхсурвалжуудаас шууд авч хэрэглэж байгаа нь их байлаа.Эдийнзасгийнсэтгүүлзүйнаргахэрэглүүрүүдийгилүүөргөнхүрээндашиглаххэрэгтэй байна. Текстийн дунд хэт олон тоо баримт дурдах, зарим тохиолдолдвизуаль хэрэглэгдэхүүний уйтгартай, уламжлалт хэлбэрийг л ашигладаг дутагдалбайв. Мөн эдийн засгаар бичдэг сэтгүүлчдээс авсан судалгаанд ҮндэснийСтатистикийн Хорооны дата мэдээллийг хувиргадаг программыг ашигладаг,тэрхүү программ хамгийн шилдэг хэрэглүүр болдог талаар бичсэн байгаа юм.Эдийн засгийн сэтгүүлчид энэ программыг тэр бүр ашигладаггүй ч, сонинуудҮСХ-оос гаргасан эдийн засгийн үзүүлэлтийг илтгэх визуальмэдээллийг шууд авчашигладаг болох нь ажиглагдлаа. Хэвлэлүүд визуаль мэдээллийг боловсрууланбэлтгэх өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулж, мэдээлэл, нийтлэлдээ тогтмолхэрэглэдэг болох нь чухал байна.Мэдээллийн графикийг бүтээхэд сэтгүүлчээс мэдээллийн технологийнөндөр ур чадвар шаарддаг байсан бол өдгөө дата өгөгдлийг график, дүрстболгон хувиргаж дизайны өвөрмөц шийдлээр түгээхэд хялбар болсон. Учирнь ямар нэгэн дизайнер болон программистын оролцоогүйгээр бэлэн загварыгөөрчлөж, дүрст тэмдэгтийг хялбархан бэлтгэдэг интернетэд суурилсан хэрэгсэл,програмууд бий болоод багагүй хугацаа өнгөрч байна.Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дата мэдээллийгболовсруулахдаа “Datawrapper”, “Infogram”, “Piktochart”, “Tableau”, “Flourish.studio”, “Adobe illustrator”, Inkspace, “Fastcharts.io” гэх мэт хэрэгсэл, программыгашигладаг байна. Тухайлбал, “Fastcharts.io” нь богино хугацаанд тохиромжтойхүснэгт, график хийхдээ ашигласаар ирсэн “Файнэншл Таймс” сонины олоннийтэд зориулсан хувилбар юм. Энэ нь өгөгдлийг өгсөн тохиолдолд автоматаардатаг хүснэгт, график болгон бэлтгэдэг.Сонин дахь график дизайны хэтийн төлвийг дата визуаль тодорхойлохболсон. Хүний ой ухаан нь визуаль мэдээллийг богино хугацаанд хүлээж авдагтөдийгүй бичигдсэн, эсвэл аман мэдээллийг дамжуулан хүлээж авахаас илүүхурдан нөлөөнд автдаг байна. Тэгэхээр дата визуалийн загвар нь хараагаардамжуулан мэдээллийг хүртэх нөхцлийг дэмжсэн, чанарын шаардлага хангасанбайх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ялангуяа тоон утга, статистик,төрөл бүрийн эдийн засгийн үзүүлэлт, өөрчлөлт, өсөлт бууралтыг энэ хэлбэртшилжүүлэн үзүүлж мэдээлэх нь мэдээллийн боловсруулалтын оновчтойхувилбар болоод байна. “Мэдээ болон нийтлэл нь дижитал мэдээллийн олонтөрөлд зориулагдсан, ерөнхий, олон нийтэд хүрэхүйц, ялангуяа зөөврийнкомпьютер, таблет, ухаалаг гар утас зэрэг төхөөөрөмжинд уншигдахуйц,түүнчлэн сошиал медиад зориулагдсан байх ёстой. Сэтгүүлчид мэдээллээвизуаль дата техникийг ашиглан боловсруулах, аудио, видео зэрэг интерактивболгон хөрвүүлж, хүмүүсийн анхаарлыг татаж, бизнес эдийн засгийн мэдээллийг


178МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34унших хүслийг нь өдөөхүйцээр боловсруулах хэрэгтэй. Зүгээр л мэдээллийгхуулбарлаж аваад, мэдээний вэбсайтдаа тавих нь хүмүүсийн анхаарлыгтатахаа больжээ. Уншигчид илүү ихийг хүлээж байна. Хэвлэл, онлайн мэдээнийбайгууллага болоод дижитал өгүүлэмжтэй, гарфиктай, визуальтай бусад онлайнхэрэглэл нь уншигчдыг хэзээ ч, хаана ч дижитал форматаар мэдээлэл хүлээнавах боломжийг олгож байна. Мэдээний байгууллага болоод сэтгүүлчид дижиталирээдүйд шилжихгүйгээр амжилт олно гэдэг хүндрэлтэй болжээ”2 хэмээн орчинүеийн чиг хандлагыг Колумбын их сургуулийн сэтгүүл зүй судлаач Росийна Гринмаш тодорхой тайлбарласныг эдийн засгийн мэдээллийг боловсруулах аргатехникийн үндэс болговол зохилтой.График дүн шинжилгээ бүхий дата визуалийг агуулгадаа тохиромжтойзагварт оруулах шаардлагатай. Тааламжтай харагдаж байгаа ч гэсэн нарийнтөвөгтэй загвар нь тухайн мэдээллийг ойлгомжгүй болгож орхидог. Иймучраас загварчилсан хэсгүүдэд дата мэдээллийг үнэн зөв оруулахаас гаднаойлгомжтой, сонирхол татахуйц байх шаардлагатай. Үүний тулд дизайнерүүднь дата мэдээлэлд сайтар дүн шинжилгээ хийж, мэдээллийг нэн чухлындарааллаар нь ангилах, тэдгээрийн утга нь нийтлэлтэй нийцэж байгаа эсэхийгнягтлах хэрэгтэй. Зөв, тэнцвэртэй график элементүүдэд өнгө, хэвлэлийн чанарзэрэг нь багтана. Мэдээллийн график гэдэг бол үйл явдал үзэгдлийн хамгийнчухал, сонирхолтой баримт, санаа, эсвэл тайлбарлахад түвэг бэрхшээлтэймэдээллийг дүрс хэлбэрээр дамжуулан зохист орчинд үзүүлж буй билэгдэл,дүрслэх урлагийн хосолмол, тэмдэгтийн орчим юм. Энд мэдээллийн утга санаатэргүүлэгч, холбогдолтой бөгөөд график дүрс нь дамжуулагч илэрхийлэгчүүрэгтэй байдаг (Болд-Эрдэнэ. 2004, х.58).Мөн Фрейдман “дата визуалийн гол зорилго нь нөлөө бүхий графикаардамжуулан зөв мэдээллийг хүргэх явдал” (Friedman V. 2008) гэжээ. Энэ нь датавизуаль нь үүрэг зорилгын дагуу хэт энгийн байх, эсвэл хэтэрхий гоёдсон байнагэсэн үг биш. Санаагаа үр нөлөөтэй болгох, гоо зүйн хэлбэр, үүрэг зорилгыгхамтад нь нэгтгэхийг хэлж байгаа юм.Эдийн засгийн сэтгүүл зүйн нэг гол онцлог нь дата мэдээлэлд суурилдаг.Энд “Нью Иорк Таймс”-ын “Эдийн засгийн Интерактив” 5 бүлэг бүхий визуальдата цуврал нь хамгийн тохиромжтой жишээ болохоор байна. Тэрээр өнгөрсөнжил “Таймс” Бизнес эдийн засгийн сэтгүүл зүйн дээд шагнал болох ГеральдЛоебын шагналыг шинэхэн нээсэн Images/Visuals гэсэн кагтегориороо хүртсэн.Нэмэлтээр хийгдсэн энэхүү шинэ категори нь сэтгүүл зүй дэх инфографикийнүр өгөөжийг нэмэгдүүлжээ. Таван цувралын нэг болох “Татварын дарамт хэрхэнөөрчлөгдсөн бэ” гэх нэг хэсэг нь 1980-2010 оны хоорондох мэдээллийг хэд хэдэнинтерактив график болгосон байдаг. Эндээс уншигчид он цагийн дараалалбүхий товчин дээр товшиж, орлогын ялгаатай бүлгүүдэд дээрх цаг хугацаандтатварын хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдснийг шууд харж болохоор байгаа юм.Эдийн засгийн сэтгүүлч тоо томшгүй олон баримт, албаны мэдээг хөнгөнбичлэг, энгийн үг хэллэгээр жирийн уншигчдад амар уншигдахаар бичих ур2 Росийна Грин., http://coveringbusiness.com/2014/03/31/making-business-journalism-visually-interesting-and-accessible/


179МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34чадвартай байх хэрэгтэй. Ур чадвар гэж онцолж байгаагийн учир нь сэтгүүлч хүнямар ч баримт мэдээллийг жирийн буюу дундаж боловсролтой хүн ойлгохоорхэмжээнд боловсруулж, басхүү утга санааг алдагдуулж болохгүй гэсэн сэтгүүлзүйн зарчимтай холбоотой. Эдийн засгийн сэтгүүлчийн нийтлэл, нэвтрүүлгийнсэдэв хэзээд тоо баримт, санхүү, бизнесийн үг хэллэг гэх мэт уншигчдад амархялбар ойлгуулахад бэрх баримт сэлтээр дүүрэн байдаг. Тэдгээр баримтыгболовсруулан уншигчдад хүргэх нь эдийн засгийн сэтгүүлчээс мэргэжлийнөндөр ур чадвар шаарддаг.Бизнес, эдийн засгийн мэдээг ойлгомжтой, уншигчдад сонирхолтой болгоххамгийн товч хариулт нь статистикийн тоо баримтад аль болох бага төвлөрч,хүнийг онцгойлон анхаарах явдал юм. Бизнес, эдийн засгийн асуудал ньүндсэндээ хүмүүсийн тухай асуудал байдаг. Эдийн засагт гарсан өөрчлөлтнь хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг. Бизнес нь амжилт, алдаа,бусадтай өрсөлдөн давамгайлах гм хүмүүсийн үйл ажиллагаанаас бүрддэг.Сурвалжлагчид статистикийн тоо баримтын цаана хүн байгаа гэдгийг мартдаг ньбизнес эдийн засгийн мэдээ хэрэглэгчдэд хүрч чадахгүй байдгийн гол шалтгаанюм.Бизнесийн үнэн зөв мэдээлэл бичихэд сэтгүүл зүй, сэтгүүл зүйн төрөлжанруудад тохирсон хэл найруулгыг сонгох чадвар манай эдийн засгийннийтлэлүүдэд дутмаг байна. Тоо ашигладаг боловч, олон тоог нэг дор оруулахаасзайлсхийхийн тулд лийд, график, өнгөөр ялгасан квот, нэмэн дэлгэрүүлсэнтекстийг ашигладаг. Эх сурвалжийн талаасаа сонирхолтой хүмүүсийг судалж,өнцөг тодорхойлохдоо мэдээний халуун цэг, хэтийн төлөвийг байнга эрэлхийлнэ.Гоё сайхан чимэглэл бус, харин мэдээллийн орчин байх нь графикийнүндсэн учир, утга байдаг. График, дүрст тэмдэгтийн зохиомж, илэрхийлэл ньмэдээллийн гол чухал баримт үзэл санааг тодотгохоос эхэлнэ. Энд нэг талаасуншигчдад юуны тухай график дүрс вэ гэдгийг ойлгоход хялбар тодорхой байхыг,нөгөө талаас агуулга мэдээллийн илэрхийллийг үндэслэн тэмдэгтийг сонгохявдал юм. Үүнээс гадна дүрс, графикийн билэгдэл нь үйл явдал үзэгдэлтэйяв цав нийцэж байх, харьцуулалт байгаа бол оновчтой, логик холбоотой байх,өнгө, байршил, хэмжээ нь тодорхой, уншигчдад сэтгэгдэл төрүүлэхүйц байхэдгээр зарчмыг санах учиртай. Ер нь бол график дүрст тэмдэгтийг зөвхөн тоонүзүүлэлтийг илэрхийлэх талаас авч үзэх нь буруу бөгөөд унших, мэдээлэлбайхыг чухалчлах нь зүйтэй билээ (Болд-Эрдэнэ. 2004, х.59).Дээр дурдсанчлан, манай сэтгүүлчид ихэнхдээ үндэсний мэргэжлийн ганцхоёрхон эх сурвалжаас эдийн засгийн мэдээллийг визуаль хэлбэрт оруулснааравч ашигладаг байна. Мөн ашиглаж байгаа эх үүсвэрүүд нь цөөхөн байдаг тулхарьцуулалт, боловсруулалтын чанарт учир дутагдал үүсэх шалтгаан болдогажээ.Сэтгүүлчдээс авсан судалгаанд “Эдийн засгийн нийтлэлдээ визуальхэрэглэгдэхүүн ашигладаг уу?” гэсэн асуултад бүгд ашиглаж байгаа гэжхариулсан бөгөөд инфографик,график, фото болон хүснэгтэн хэлбэрээр бэлтгэжашигладаг гэсэн байлаа. Гэвч “Визуаль хэрэглэгдэхүүнээ ямар программ дээрболовсруулдаг вэ?” гэсэн асуултанд “Сониныхоо эх бэлтгэгчдээр туслуулдаг” гэж


180МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №344 сэтгүүлч хариулсан бол, exel, indesign, photoshop, word, PDF зэрэг хэвлэлийнэх бэлтгэл, оффис программуудаас ашигладаг гэж 8 сэтгүүлч хариулжээ. Харин“зарим нэгийг олон улсын бэлэн темплетүүд ашиглаж боловсруулна”, 3ҮСХны шууд хувиргадаг программ ихээхэн үр дүнтэй, таалагддаг”, “интернэтийнзарим үнэгүй апплейкэшнүүд ашигладаг” хэмээн нэлээд бүтээлч хандлагатайхариултуудыг ч өгсөн байна. Эндээс манай сэтгүүлчид визуаль мэдээлэлболовсруулах арга, туршлагад суралцаж байгаа гэж дүгнэж болох ч мэдлэг,чадварыг тусгайлан эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзлээ. “Эдийн засгийнсэтгүүлчдийг визуаль хэрэглэгдэхүүн бэлдэх сургалт явуулбал тун зүгээр” гэсэнсаналыг хэрэгжүүлж, сэтгүүлчдээ эдийн засгийн мэдээллийг боловсруулах шинэарга, технологийн чадварыг нэн түрүүн эзэмшүүлбэл зохилтой юм.Хамгийн гол нь манай сэтгүүлчдийн дунд интернэт дэх визуаль мэдээлэлбэлтгэдэг аппликейшн, темплет, программ зэргийг төдийлөн мэдэхгүй,ашиглахгүй байгаа нь гол дутагдал юм. Тиймээс цахим орчинд эдийн засгийнмэдээлэл авч болох зарим нэг аппликейшнийг ашиглаж эдийн засгийн сэтгүүлчидүйл ажиллагаандаа байнга хэрэглэж дадахыг зөвлөж байна. Үүнд “EconomicTimes”, “Yahoo Finance”, “Castbox”, “The Economist: UK and World news”, “Oandacurrency converter”-ий жишээгээр ажиллаж болно.Сонины технологийн хүрээнд тулгамдаж буй асуудалЭдийн засгийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээрманай сонинууд дорвитой ажлуудыг хийж, технологийн шинэ шатанд гарахшаардлагатай болжээ. Иймд гурван арга замыг санал болгож байна.1. Эдийн засгийн чиглэлээр мэдээлэл боловсруулан бэлтгэдэг компанибайгуулах, гэрээгээр ажиллах2. Эдийн засгийн боловсролтой уншигч-хэрэглэгчдээ бэлтгэх, төвлөрүүлэх,3. Сонины эдийн засгийн мэдээллийг цахим дата болгон хувиргах, сүлжээүүсгэх, агуулгын хөгжүүлэлт хийх зэрэг юм.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран дата болон визуаль мэдээлэлболовсруулдаг компани байгуулж, хамтран ажиллах нь хамгийн тохиромжтойарга зам болжээ. Энэ чиглэлийн мэргэшсэн баг ийм байгууллага, нэгжбайгуулж, мэдээллийг орчин үеийн хэлбэрт боловсруулж, хэвлэл мэдээллийнхэрэгслүүдэд худалдах, нийлүүлэх туршлага томоохон улс орнуудынмэдээллийнүйлдвэрлэлийн салбарт нэвтрээд байна.Эдийн засагч, графикч, сэтгүүлчдээс бүрдсэн баг төрийн болон бизнесийнбайгуулагатай хамтран, эдийн засгийн мэдээллийн урсгал бий болгож, түүнийгболовсруулж, хэвлэлд худалддаг тогтолцоо бүрдсэн нь эдийн засгийн сэтгүүлзүйн орчин үеийн загвар болжээ. Эдийн засгийн мэдээлэл хувь хүний төдийгүйшийдвэр гаргах төвшинд ч тодорхой нөлөөлдөг. “Хумигдаж байгаа зах зээлээсбулаацалдах бус, зах зээлийнхээ хэмжээг тэлэх шаардлагатай, технологийнхөгжлөөс цэрвэх бус, ашиглах зайлшгүй шаардлага байна /Хөрөнгө оруулалт/.Нийгмийн ойлголтыг өөрчлөх, сонины үнийг зохистой хэмжээгээр өсгөх замаарүнэцэнийгнэмэгдүүлэх,мэдлэгболохуйцмэдээллийнхэмжээгөсгөх,өдөртутмынсонинууд хоорондоо хамтрах” (Жаргалмаа. 2017) зэрэг судлаачийн дүгнэлтийгч анхаарч тусгах хэрэгтэй. Үүнээс үүдэн эдийн засгийн сэтгүүл зүйн судалгааг


181МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34эрчимжүүлж, судлаачид байнгын санал зөвлөмж, үнэлгээг хэвлэлийнхэнд хүргэжбайх нь зүйтэй. Мөн олон улсын практикт дэлгэрч байгаа нэг чухал арга хэлбэрболох англи хэлээр цахим хувилбараар монголын эдийн засгийн мэдээллийгдаяар сүлжээнд түгээх хувилбарт шуурхай шилжих нь зах зээлээ тэлэх эдийнзасгийн мэдээллийн хэрэгцээ өндөр боловсролтой уншигчдыг татах хүчин зүйлмөн юм. Үүний жишээ гэвэл “Олон улсын зах зээлд гарахаар илүү олон хэл дээрконтент үйлдвэрлэж байна. FT China л гэхэд 1.7 сая захиалагчтай” ажээ.Хэвлэл мэдээллийн боловсролын хүрээнд: Эдийн засгийн мэдээ мэдээллийголон нийтэд энгийн, ойлгомжтой байдлаар эрэлт хэрэгцээнд нь нийцүүлэнхүргэснээр нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарт нөлөөлөх юм. Эдийнзасгийн мэдээлэл нь иргэдийн мэдээллийн суурь хэрэгцээнд үндэслэдэг. Иргэдуншигчид мэдээллийн боловсрол хангалтгүйн улмаас эдийн засгийн мэдээмэдээлэл дутмаг байна.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдийн засгийн мэдээ мэдээллийг сэтгүүлзүйн бүтээгдэхүүн болгож хувиргалгүйгээр албан байдлаар нь шууд мэдээлдэгнь учир дутагдалтай юм. Уншигчдын эдийн засгийн боловсрол дутуугаас ахуйамьдралдаа зайлшгүй хэрэгцээт мэдээллээ авч, хүрч чадахгүйд хүрдэг. Тиймээсуншигчдын мэдээллийн боловсролыг ахиулахад анхаарах шаардлагатай. Үүнийтулд тэдний хэрэгцээ, сонирхолд нийцсэн эдийн засгийн мэдээ мэдээллээрдамжуулан энэ салбарын мэдлэгийг хэрэглэгчдэд хүргэдэг байх. Тухайлбал,сониныхоо эдийн засгийн нүүр булангаар мэргэжлийн үг хэллэг, нэр томъёо,ойлголт зэргийг танин мэдүүлэх, сонирхолтой цуврал хөтлөн явуулах замаарахисан түвшинд шилжүүлж, эдийн засгийн боловсролтой уншигчдаа бэлтгэжболох юм.ДҮГНЭЛТОрчин үеийн сонины нийтлэлийн бодлогод эдийн засгийн мэдээллийнэзлэх хувь, байр суурь бодитойгоор өсөн нэмэгдэж байгаа аж. Гэвч сонинууднийтлэлийн бодлогодоо анхаарахдаа зай талбайд ач холбогдол өгөх, хувьхэмжээг өсгөхөөс илүүтэй мэдээллийн чанарыг сайжруулах, олон нийтэдхүртээмжтэй байлгах чиглэлээр ажиллах шаардлагатай байна.Мэдээллийг боловсруулах арга зүйн хувьд ихэнх сонин үйл явдлыг мэдээлэхтөдий, эдийн засгийн мэдээллийн утгыг тайлах, асуудлыг тайлбарлах шинэлэгарга хэлбэрүүдийг бага ашигладаг, сэтгүүлчдийн ур чадвар, эдийн засгийнмэдлэг дутмаг зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байгаа нь ажиглагдав.Үүний илрэл нь ч цаасан хэвлэлд визуаль хэрэглэгдэхүүнийг хангалтгүйашиглаж байгаа явдал юм. Тухайлбал, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”сонинд уламжлалт текст, зураг, хүснэгтийн хэлбэрээ хадгалсаар байгаа ньорчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүйд хүрч байна. Харин“Өдрийн сонин”-оос бусад нь хэрэглэгдэхүүнүүдийг нийлмэл байдлаар ашиглажбайгаа нь оновчтой гэж дүгнэхээр байна.Эдийнзасгийнмэдээллийнөнөөгийнбайдалдтулгамдажбайгаасэтгүүлчдийнмэргэшлийн, нийтлэлийн бодлогын, мэдээллийн чанарын, технологийн зэрэгасуудлуудыг шийдвэрлэх нь хойшлуулшгүй зорилт болж байна. Үүний тулд орчин


182МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34үеийн эдийн засгийн сэтгүүл зүйн дэвшилтэт олон шинэ туршлага, загвар, аргазүйг хэрэгжүүлэх нь чухал бөгөөд нэн тэргүүнийх нь мэргэшсэн сэтгүүлчдийгбэлтгэх явдал юм. Эдийн засгийн суурь боловсролтой мэргэшсэн сэтгүүлчдийгбодлогоор бэлтгэж ажиллуулах нь редакцийг чадавхижуулах, улмаар эдийнзасгийн сэтгүүл зүйг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.Иймд олон нийтэд нэн ач холбогдол бүхий эдийн засгийн мэдээ мэдээллийгэнгийн ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд визуаль хэрэглэгдэхүүнийг ашиглахнь чухал ач холбогдолтой юм.Abstract: Lately, delivering news only through texts or commentaries seems to be less effective on media. To be more precise, broadcasting news on economy utilizing dataand visual aids in accordance with the advancement in technology meets the needsof those citizens who have the knowledge and skills of modern technology use. Thus,visual aids are critical when broadcasting news on economy.Ашигласан ном, материал1. Батбаатар. Ж., (2010). Суурь сэтгүүл зүй., УБ.2. Мустафа Эрич., (1999). “Эдийн засгийн сэтгүүл зүй” Орч. Б.Агар нар. УБ.,3. Болд-Эрдэнэ, Б., (2004), Сонины дизайн. УБ4. Росийна Грин., http://coveringbusiness.com/2014/03/31/making-businessjournalism-visually-interesting-and-accessible/5. Жаргалмаа, Г.,“Олон улсын сонины зах зээл ба эдийн засгийнмэдээллийнач холбогдол” илтгэл. Өдөр тутмын сонины форум. УБ., 2017 оны 9-рсарын 21.6. Friedman V., (2008). Data Visualization and Infographics. Smashing Magazine.7. Ричард Паркер., (1997) “Мэргэжлийн орооцолдсон тор, хүүрнэл,Орчин үеийн ардчиллын хариуцлага”. “Сэтгүүл зүй ба эдийн засаг”хэлэлцүүлгийн материал D-25.8. https://shorensteincenter.org/wp-content/uploads/2012/03/d25_parker.pdf


183МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ШИНЭ ҮЕ, ӨГҮҮЛЛЭГ, ДҮРШ.Баттөр1Түлхүүр үг: монголын уран зохиол, өгүүллэг, шинэ үе, дүрХүн төрөлхтний сэтгэлгээний ба нийгмийн ахуйн дэвшил нь харилцануялдаатай диалектик холбоонд оршдог. Хүрэл, чулуу, төмөр зэвсгийнөөрчлөлтүүд хүн төрөлхтний түүх, тэр дундаа урлагийн түүхийг өөрчилснийнэгэн адил хувьсал, өөрчлөлтийг аж үйлдвэржилттэй холбон тайлбарлах ньцөөнгүй. Францад өрнөсөн үзэл санааны их өөрчлөлт бүгд найрамдах тогтолцоогтунхагласан явдал магадгүй дэвшилтэт эрин үеийг тунхагласан бол XVIII зуунысүүл үеэс XIX зуунд өрнөсөн аж үйлдвэржилтийн нэгдүгээр хувьсгал нь уурынхөдөлгүүр, үйлдвэржилтээр дамжин хотжилтыг эрчимжүүлжээ. Амьд явах суурьхэрэгцээний үндсэнд буй болсон хамтын амьдрал, нийгэмшил нь хотжилтыг бийболгож, төвлөрөл цаашлаад хүний нийгмийн тогтолцоо, сэтгэлгээ ба ахуйн шинэшатанд гаргасан байна. Түүхийн аль ч цаг үе нөгөөтэйгээ адилхан байдаггүйч XIX, XX зуун лавтай хэдэн мянганы өмнөх үеэс анхи өөр хурдтай, эрчимтэй,тэсрэлттэй зуунууд байв. ХХ зууны эхэнд өрнөсөн аж үйлдвэржилтийн II хувьсгалнь нийгмийн төвлөрлийг дагасан масс үйлдвэрлэл, конвейрийн тогтолцоогавчирч, нийгмийн өөрчлөлтийн тухай тодорхой үзэл санааны туйлшрал, газарнутаг, баялгийн төлөөх хэрэгцээ Дэлхийн хоёр дайныг өдөөсөн нь философийншинэ хандлага бий болоход шууд нөлөөлөв. Дэлхийн хоёр дайны дараахшинэ ертөнцөд ирээдүй болон хүнд эргэлзсэн суурьтай үзэл санаа тодорхойхэмжээгээр гарсан нь урлаг, тэр дундаа уран зохиолд нөлөөлж өдгөө “хүнийссэнхүн” гэж томъёологдох болсон дүрийг бий болгожээ. Аливаа нэгэн буюу ихэнхзохиол үзэл санааны үндсэнд бичигдэж, үзэл санааг илэрхийлэх дүр, дүрийгтодорхойлох дүрслэл гардаг нь баталгаа шаардахгүй үнэн юм.Нийгмийн үзэл санааны өөрчлөлт, техник технологийн дэвшил тодорхойхэмжээгээр уран зохиолд шууд нөлөөлдөг. Хүний нийгмийн аливаа тогтолцоонь туйлын нарийн бүтэцтэй, амьд байгууламж мөний учир шинжлэх ухааныдэвшил, эдийн засгийн хөгжил ба урлаг нь харилцан хамааралтай оршдог.Хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нэгэнтэхэлсэн өнөө үе монголын орчин үеийн уран зохиолд хэрхэн ямар байдлаартусгагдан үлдэж байгааг тодорхой хэмжээнд дүгнэх нь үзэл санаа, дүр, хэлнийяруу хэрэглүүрийн төвшинд үйлчилдэг, илэрдэг уламжлал, шинэчлэлийнхарилцан хамаарлын тухай онолын асуудал мөн юм. Энэ үүднээс бид орчинүеийн Монголын өнөө цагийн туульсын төрлийн өгүүллэгийн зүйлийн өөрчлөлт,хувьслыг шинэ цагийн залуусын бүтээлээр, тодруулбал “Залуу Монголчууд”богино өгүүлэг, эсээний уралдааны шилдэг зохиолоор жишээлэн авч үзэж байна.Ямар нэгэн наадам, түүнд ирүүлсэн зохиолууд нь бүхэлдээ тухайн үндэстнийуран зохиолын хөгжлийн хандлагыг бүрэн төлөөлөх боломжгүй хэдий ч мөннаадамд 247-н бүтээл өрсөлдсөн нь шинэ цагийн уран бүтээлчдийн хэсэг мөн1 МУИС. ШУС-ийн УЗУСТ. Доктор (Ph.D), дэд профессор


184МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34болохын баталгаа билээ.Зохиолч Х.Буянбатын “Агуу Наяа Жинанпагийн дайчин замналын эхлэл”өгүүллэгт гэр хороололд амьдардаг жирийн нэг бүлийн хэсэгхэн амьдрал,тэр дундаа “Би” баатрын хэн нэгэнтэй уулзах зорилго, зорилгоо биелүүлэхэдхэрэглэх мөнгө олох зорилт, түүнийг шийдвэрлэх асуудал, худгийн өмнөх тогтоолусан дахь мэлхийг “Би” баатрын дүү өмчилсөн, шударга бусыг цээрлүүлэхбаатар хэмээн итгэсэн, хөө хуяг, зэр зэвсэг сэтгэлдээ ба цаасан дээр урласанүйл явдал гардаг. “Өгүүллэгт хүний амьдралын өчүүхэн хэсгийг дүрсэлдэгучраас нийгмийн амьдралыг гүн гүнзгий, нарийн тодорхой дүрсэлж болохгүймэтээр үздэг, эсвэл өгүүллэгийг яльгүй уран бүтээлд битүүдээ тооцоод үлтоомсорлодог үзэгдэл байдаг нь цөм маш эндүүрсэн хэрэг мөн. Өгүүллэг бүрднийгмийн амьдралын нэг хэсгийг маш хурцаар дүрсэлсэн олон өгүүллэг бичижнийгмийг тал бүрээс нь гайхалтай харлууж болох юм” (Гаадамба. 1989, х.199)2.Х.Буянбатын өгүүллэгт гарч буй тодорхой дүрслэлүүд, тухайлбал тухайн гэр бүлнийгмийн болон улс төрийн амьдралыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээрдамжуулан мэдэж, дүгнэж байгаа зэрэг нь зохиолын өгүүлэгч баатарт хамаагүймэт боловч дүүтэйгээр харилцан ярих, шударга бусыг цээрлүүлэх мөрөөдлийгнь дэмжих зэргээр шууд хамаатай байна. Харин тухайн өгүүллэгийн гол онцлогбол зохиолын баатар нийгмийн амьдралд бухимдсангүй бас баярласангүй, шуудоролцсонгүй. Хэн нэгэнтэй уулзаж ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулдхэн нэгний гэрийн даалгавар бодлогыг л бодлоо. Өөрөөр хэлбэл Х.Буянбатзохиолынхоо өгүүлэгч дүрээр дамжуулан зөвхөн өөрийн ертөнц, өөрийнамьдрал, өөрийн ирээдүйг анхаарах залуу хүнийг дүрсэлжээ. Ингэж зөвхөнөөрийн амьдрал, өөрийн ирээдүйг анхаарах залуу хүнийг дүрсэлсэн нь өмнөхүеийн ойлголтоор сөрөг байж болох хэдий ч орчин ба нийгэмтэй дам ба сулхарилцаа холбоотой, ийм учир туйлын зөрчилгүй, бие даасан бие хүн нэгэнтбий болсныг харуулснаараа шинэлэг байна. Э.Ариунзулын “Богд хааны ордонмузей” өгүүллэг ч нийгмийг бүрдүүлэгч атлаа нийгмийн бодот ахуйгаас хараатбус орчин цагийн хүнийг “Би” баатрын нэгэн санамсаргүй учралаар илэрхийлсэнба амьдран буй орчинтойгоо хараахан сайтар танилцаагүй, танилцаж байгаахүүрнэлээр нь бид орчин цагийн хүн, хүрээлэн буй нийгэмтэйгээ бодотоортанилцах шаардлагагүй үе ирснийг харах боломжтой. Зохиолч Э.Энх-Үжингийн “Дурсамж” өгүүллэгт шүлэглэсэн хэлбэрээрэрэгтэй, хүүрнэсэн хэлбэрээр эмэгтэй дүрийн төрөхөөс эхлэн ямар нэг үрдүн хүртэлх амьдралыг дүрслэн үзүүлжээ. Чингэхдээ нийгмийн ялгаанаасүүдэлтэй амьдралын чанар бас зорилго, эцсийн үр дүн бас ажлын үр дүнггарган үзүүлэхдээ дүрүүдийг ч, нийгмийг ч зөрчилт шалтгаанд нээн гаргаагүйнь сонирхолтой шийдэл болсон байна. Ингэхдээ нийгмийн анги давхаргынялгааг заяагдмал эсэх тухай асуудлыг хөндсөн ба өгүүллэгийн дүрүүдийгтэмцэгч гэхээс илүү хүлцэгч, хүлээн зөвшөөрөгч байдлаар илэрхийлжээ. Энэ ньнөгөө талаар амьдралаа оноолт тавилан хэмээн хүлээн зөвшөөрсөн, өөрийгөөч, нийгмийг ч үл буруутгасан байна. О.Цогтбаатарын “Дахиад” өгүүллэгийн“Би” баатар, өгүүлэгч “Би” баатар нь зохиогч өөрөө ба зөвхөн өөрийгөө ялан2 Гаадамба Ш “Утга зохиолын онолын үндэс” УБ.,1989.199


185МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34дийлснээр өөртөө ч, гэр бүлдээ ч, нийгэмд ч байр суурь эзлэхийг цагаач гэрбүлийн түүхээр дамжуулан гаргасан нь мөн л чөлөөт сонголт, шийдэл, амьдралднийгмийн гэхээс илүүтэйгээр бие хүний хүчин зүйл давамгайг харуулжээ.Уран зохиолын үндсэн гурван төрлөөр эрэлхийлж буй Ш.Бадамрагчаа“Эрт урьдын...” өгүүллэгтээ хүний амьдрал гэдэг өөрөө сайхан ба гайхамшигтзүйл болохыг эгэлээс эгэл үйл явдал, дүрээр гаргасан байна. Хөдөө нутгийнхоёр хүүхдийн өдөр тутмын тоглоом, наадам нь ирээдүйн бэлгэдэл болсонтөдийгүй амьдрал нь болж, цаашлаад одоо цагт ирээдүйг харсан нь тухайнөгүүллэгийн оргил, тайлал болжээ. Зохиолч Ш.Бадамрагчаагийн “Түүнээс хойшНамар ганцаараа тоглох болов. Барсыг далдалсан бяцхан гүвээг өдөр бүхэнсэм харуулдах авч сэвшээ салхины зүггүйхэн шуугианаас өөр хэл сураг үгүй”,“Намар аавынхаа авчирч өгсөн хүүхэлдэйгээр тоглохын зэрэгцээ өнгө өнгийн гоёцаастай чихрээс нэлээн хэдийг хойш хадгаллаа. Хадгалах хадгалахдаа хэнийч мэдэхгүй газар. Тэр нь Намарын ус авахдаа дээр нь зогсдог хавтгай чулууюм. Тэр чулууны дор усан дотор Барсад өгөх чихрүүд гялгар уутанд бий” гэхзэрэг дүрслэлээс зохиогчийн уянгын сэтгэлгээ, түүгээр дамжнн илэрсэн дүрийнонцлог, тодруулбал хүүхдийн шижир сэтгэл тодорно.Монголын орчин үеийн уран зохиолын туульсын төрлийн өгүүллэгийнзүйлийг бүтээн туурвиж буй бидний жишээлсэн, залуу зохиолчдын уран бүтээлднийгэмтэй сул ба дам харилцаа холбоотой, нийгэмтэй үл зөрчилдөгч дүрзонхилж байгаа нь бие даасан бодгалиудын үүрэг оролцоо нийгэмд нэмэгдсэн,нийгмийн олонхоос гадна нийгмийн бүрдүүлэгч бие хүн бүрийн ертөнцийг үзэхүзлийг хүндэтгэн үзэх үзэл соёлт нийгмийн хэм хэмжээ болж түгэн дэлгэрч,хөгжлийн чиг баримжаа болсонтой шууд холбоотой байна. Энэ бол хүмүүнлэгардчилсан үзэл билээ л. RESUMEOn the example of the works of young writers who create stories in modernMongolian literature, there is a weak and indirect connection with society, the predominance of characters that do not conflict with society, which in turn indicates theincreased role of independent individuals in society, respect for the worldview of eachperson, which has direct relation to the trend of development of the norms of a civilized society. This is a democratic view.Ном зүй:- Гаадамба Ш. (1989). Утга зохиолын онолын үндэс. Улаанбаатар


186МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34САЙН БҮТЭЭЛҮҮДИЙН ТАЛААР САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАХУЙ(Шинэ номуудын тойм судалгаа)Т.БаасансүрэнМиний “Нэгэн жарны сударласан сургамж” судалгааны номд утга зохиол,орчуулга, сэтгүүл зүйн бүтээлүүдэд хийсэн ажиглалт шинжилгээ, шүүмжсудлалын 12 өгүүлэл багтсан.А. Утга зохиолын зарим бүтээлийн талаарНэгдүгээрт, энэ жил буюу 2022 онд монголын шинэ үеийн утга зохиолыгүндэслэгч Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ой тохиожбайгаа юм. Энэ ойд зориулж “Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соёнгэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх” тойм судалгааны хураангуйгаа шинэномдоо оруулсан болно. Үндсэн гол дүгнэлт бол:1. “Монголын үнэн” сонины 1920 оны 6 дугаарыг хилийн чанад буюу Эрхүүхотноо шууд гардан гаргагч анхны эрхлэгч нь Сономбалжирын Буяннэмэх2.“Буянхүү /Буяннэмэх/ нарын бичиг”. Соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх зөвхөн “Монголын үнэн” сониныг гардан гаргагч төдийгүй 1921 оны Ардын хувьсгалын зорилго чиглэл, үйл ажиллагааг сурталчлан таниулагч ухуулга хуудсыг зохиолцож олшруулан тараагчийн нэг байсан гэдгээрээ 1921 оны ардын хувьсгалын түүхэнд тодоор бичигдэж үлдэх тод гавьяатай нэгэн болно. 3. 1921 оны ардын хувьсгалын дууч-1920 онд “Тавин мөнгө хүрэхгүйгээр түмэн ардаа худалдсан халхын ноёд”шүлгээ бичжээ.-“Ардын намын тухай анхны шүлэглэл”-ээ /1921.1.8-нд “Чин шударгыгшүүмжилсэн шүлэглэлийн оршил” товхимолд хэвлэгдсэн/ бичсэн байдаг.-1923 онд “Хүчин чадал баатар зоригоороо”, “Манжийн төр”, “Улаан Оросдуулруун”, “Эрэлхэг бодлогоо дахин сэргээгээд”, “Интернационалын дуу” шүлгээ-1924 онд “Ардын намын эдүгээх аливаа хэргийн шүлэглэл”- ээ-1925 онд, “Ардын намын анх мандсан зэрэг аливаа хэргийг товчлоншүлэглэсэн хураангуй шүлэглэл”, “Дотоод монголын улаан тугийн дуу”-1926-1927 онд “Алтан дэлхийн магтаал”, “Нарны эргэлт” шүлэг.Монголын шинэ үеийн яруу найргийн алтан санд мөнхөрсөн “Монгол”, “Утгауянга”, “Хөөрхөн тотийн үг”, “Өвлийн доторх ядуу гэр”, “ Сонин бичиг”, “Тэсгимхүйтэн”, “Далайн давалгаа”, “Хэнтийн уулс”, “Хадны дээрх гагц хоньчин”, “Цаг үеба амьдарлага”, “Өвлийн өвгөн” зэрэг алдарт дууллууд бол түүнийх.Соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх бол шинэ цагийн монголын яруу найргийг үүсгэж эхлүүлэгч их авьяастан, 1921 оны ардын хувьсгалын ариун үйлсийн ач холбогдлыг бүтээл туурвилаараа сурталчлан дэлгэрүүлэгч утга уянгын анхны дууч, шинэ монголын шинэ үеийн уран зохиолын анхдагч улстөрийн сонгодог яруу найрагч нь байсан


187МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34байна. 4. Шинэ Монголын шинэ цагийн жүжгийн зохиолыг үүсгэн хөгжүүлэгч-1922 онд Их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэх “Сандо амбан” / Мөн оны 3-рсарын 28-нд нийслэл Хүрээнд тоглуулсан/. Нэмж баяжуулаад “Ойрхи цагийнтовч түүх” болгосон.-“Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлонүзүүлсэн түүх”, “Баатар хөвгүүн Тэмүүжиний жүжиг”, “Марал шар”, “Шөнийн буг”,“Харанхуй засаг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” зэрэг 18жүжиг бичсэн. “Харанхуй засаг” жүжиг нь Москва хотноо явагдсан олон улсынолимпиад наадмын тэргүүн байрыг эзэлж монголын театрын нэр алдрыг гадаадорнуудад анх цуурайтуулсан түүхтэй.Эзэн Чингис хаан, Дамдины Сүхбаатарын дүрийг тэрбээр анх удаа жүжгийнзохиолд дүрслэн үзүүлсэн зохиолч. Түүнээс өмнө эзэн Чингис хаан, их жанжинДамдины Сүхбаатарын дүрийг урлаг утга зохиолд голлох баатрын хэмжээндтавьж дүрслэн харуулсан нь шинэ монголын түүхэнд үгүй юм. Шинэ Монголын шинэ цагийн жүжгийн зохиолыг үндэслэгч нь соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх байлаа. Тэр зөвхөн анхны жүжиг “Сандо амбан”-ыг туурвигч төдийгүй Монголд жүжгийн урлагийг үүсгэн санаачилж хөгжүүлэн дэлгэрүүлэгч нь байв. Монгол жүжгийн ололт амжилт, дутагдал доголдлыг олж харж шинжлэн шүүмжилж, залж чиглүүлэгч нь мөн тэр байсан юм. Театрын урлагийг Монголд үүсгэн хөгжүүлэх, шинэ цагийн жүжигчдийг төрүүлж өсгөж бойжуулан, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэхэд С.Буяннэмэх шиг санаа тавьж, зүтгэл гарган хоёргүй сэтгэлээр насан турш тууштайгаар хичээнгүйлэн хөөцөлдөгч нь Монголд өөр байсангүй. 5. Монголын үргэлжилсэн үгийн зохиол дахь богино өгүүллэгийн нэрт мастер.“Уран гоо охины үлгэр”, “Аюулт байлдаан” нэртэй 2 өгүүллэгийг нь задланшинжилж үзсэн. Нийтдээ 31 өгүүллэг бичжээ.Эндээс Сономбалжирын Буяннэмэхийн өгүүллэгүүд утга агуулгаар гүн гүнзгий, дүр дүрслэлээр элбэг баян, үг хэллэг нь уран цэцэн, тансаг гоёмсог, үзэл санаа нь тод томруунаараа бусдаас онцгойрон ялгарч байгаа юм. Тэр Монголын үргэлжилсэн үгийн зохиол дахь богино өгүүллэгийн анхдагч нэрт мастерийн нэг байсан байна. 6. “Алсыг зорьсон алтан загас” зэрэг туужийг туурвигч. “МалчинТовуудай” гэж өөр нэг тууж бий. “Алсыг зорьсон алтан загас” бол монголын үргэлжилсэн үгийн утга зохиол дахь анхны далд утгат тууж болно. Үйл явдал, дүр дүрслэл нь үлэмж сонин, үе үеийн шүүмжлэгч судлаачдыг өөртөө соронздон татаж мэтгэлцүүлсэн онц сонирхолтой бүтээл. Энэ нь сонгодог том зохиолчийн уран бүтээлийн том утга санаа, тод шинж тэмдэг юм. Хүмүүсийг маргалдуулж мэтгэлцүүлж, шинэ сонин таамаг, тайлбарлал, гаргалгаа гаргуулж бодол бясалгалд татан оруулж байгаагаараа С.Буяннэмэхийн “Алсыг зорьсон алтан загас” давтагдашгүй содон бөгөөд сонин, цоо шинэ


188МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34тууж болсон. Ямар ч үзэл суртал, янз бүрийн урсгал чиглэлээс ангид гадна чөлөөт сэтгэлгээний сонгодог уран зохиол болж чадсан гэж хэлж болно. 7. Монголын утга зохиол, сэтгүүл зүйн шүүмж судлалыг үндэслэгчЯруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын 48 өгүүлэл бичсэн хүн. Голбүтээл нь “Утга зохиолын үүд”. 37 сэдвийг хөндөн тойрч өгүүлсэн байдаг. /1931оны 11-р сард бичиж дуусгасан/.Сономбалжирын Буяннэмэх “Утга зохиолын онолын үүд” бүтээлдээ уран зохиолын төрлүүд, түүнийг хэрхэн яаж ойлгох, улмаар бүтээлчээр ашиглан бичиж туурвих арга зүйг иж бүрэн, цогцолбороор нь авч үзэж, онолын болоод практикийн олон чухал асуудлыг зөв өнцгөөс ул суурьтайгаар хөндөн зөв зүйтэй гаргалгаа гаргасан утга зохиолын сурах бичгийг туурвин бүтээж чадсан юм. Энэ нь шинэ монголын түүхэн дэх утга зохиолын судлал шүүмжлэлийн хамгийн анхны ихээхэн үнэ цэнтэй томоохон бүтээл болсон байна. 8. БНМАУ-ын сүлд дууг зохиогч /МХЗЭ-ийн дууг мөн адил/С.Буяннэмэх 1921 оны өвөл Москва хотноо дорно дахины ард түмнүүдийнанхдугаар их хуралд оролцож В.И.Ленинтэй нүүр учран уулзаж /суудал дээр ньхүртэл санамсаргүй тохиолдлоор сууж/ үг сургаалыг нь сонсчээ. Эргэж ирээдБүх дэлхийн ард түмэндБүрэн эрхийг олгогч интернациональБүдүүлэг ядуулаг ард түмнийгГэгээнээр удирдагч интернациональХамаг дэлхийн ядуу ардыгХаранхуйгаар мөлжигч харгисуудыгХашин арилгахаар эсэргүүцсэнХасын замтай интернациональгэх зэрэг үгтэй “Интернациональ” шүлгийг бичсэн нь БНМАУ-ын сүлддуулал болж 1950-иад оныг хүртэл дуулагдсан байдаг. Тэр МХЗЭ-ийн анхныдарга бөгөөд эвлэлийн анхны “Улаан туг” дууг мөн зохиожээ.Улаан тугийг мандуулаадУлсын сүрийг бадруулаадУрьдын муусайн харгисуудыгУухай хийгээд дарья гэж тэр дуунд өгүүлдэг9. Улсаасаа анх удаа уригдаж гадаадад ажилласан утга зохиолын мэргэжилтэнСоён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх:-1924-1926 онд Өвөрмонголд, 1926-1927 онд Буриад Монголд тус тусуригдаж ажилласан.- Монгол хэл бичгийг зааж сурган багшилж, шинэ цагийн сэтгүүл гаргаж,урлаг соёл, утга зохиолын үрийг тарьж соёолуулан цэцэглүүлэх үйлсэд хүчинзүтгэжээ.- Өвөрмонголд “Дотоод монголын ардын сэтгүүл”- ийн 9 дугаарыг гаргаж,Буриадад “Уран үгсийн чимэг” сэтгүүлийн үйл ажиллагаанд оролцож, өөрийнзохиол бүтээлийг нийтлүүлж байжээ. Түүний “Уран гоо охины үлгэр” өгүүллэг


189МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нь Цэцэнбилэгт нэрээр Өвөрмонголын “Дотоод Монголын ардын сэтгүүл”-дхэвлэгдсэн бол “Алсыг зорьсон алтан загас” алдарт тууж нь Буриадын “Уранүгсийн чимэг” сэтгүүлд нийтлэгджээ.-1928 онд С.Буяннэмэхийн хамтран оролцож зохиолцсон 2 мянга гаруй үгтэй“Орос-Монгол хэлний нэр томьеоны толь бичиг” Дээд- Үүд хотноо хэвлэгдэнгарсан аж. Энэ бол кирил, уйгаржин монгол үсгээр гаргасан анхны толь бичигюм.Дээр дурьдсан бүхнээс Сономбалжирийн Буяннэмэх бол Монгол Улсын түүхэнд утга зохиол, сэтгүүлзүйн салбараас гадаадад уригдаж ажилласан монгол хэл бичгийн анхны мэргэжилтэн, монгол туургатан ахан дүүсийнхээ дунд шинэ цагийн сэтгүүлзүйг хөгжүүлж, утга зохиолыг дэлгэрүүлэхэд идэвхийлэн оролцсон нэгэн гэж хэлэх үндэс бас бүрдэж байгаа юм. 10. Утга зохиолын бүлгэмийг үүсгэн санаачлагч, удирдан зохион байгуулагч1928 оноос хэсэг залуус уран зохиолын бүлгэм нээн ажиллуулсан нь 1929онд өргөжин тэлж албажиж бүрэлдсэн байдаг. “Үнэн” сонины 1929 оны 2-р сарын8-ны өдрийн 5 дугаарт энэ үйл явдлын тухай “Шинэхэн бүлгэм нээгдэв” гэдэгмэдээ нийтлэгджээ.Бүлгэмийн хэргийг удирдах зөвлөл байгуулж, тэргүүлэгч гишүүнээрС.Буяннэмэх, Ядамсүрэн, Дамдинсүрэн, Дугаржав, Эрэнцэн, Бямбажав нарыгсонгожээ. Үйл ажиллагааны дүрэм, ажлын төлөвлөгөөг баталсан байна.Академич Ц.Дамдинсүрэн энэ тухай 1981 онд бичсэн дурсамждаа МЗЭ-ийгүүсгэн байгуулах энэ ажил НТХ-ны Суртлын хэлтэст болсон. Зохиол бичих дурхүсэлтэй хэсэг хүнийг цуглуулж Дунгарын Чимэд, Сономбалжирын Буяннэмэхнар уран зохиол, зохиолчдын үүрэг, зорилгын талаар дэлгэрэнгүй тайлбарлантанилцуулаад бүлгэм байгуулж байгааг мэдэгдэн, дүрэм журмыг хэлэлцүүлэнбатлуулсан гэж тэмдэглэсэн байдаг юм.Утга зохиолын анхны бүлгэмийг санаачлагч, Удирдах зөвлөлийнх нь анхнытэргүүлэгч гишүүн С.Буяннэмэхийг сүүлд 1934 онд Монголын ЗохиолчдынХолбооны товчооны даргаар сонгон ажиллуулсан байна. Энэ цаг үе бол МЗЭийн ажил үйлс мэдэгдэхүйц идэвхжсэн он жилүүд юм.Сономбалжирын Буяннэмэх бол 1929 оны Утга зохиолын бүлгэмийг үүсгэн санаачлагч төдийгүй Монголын зохиолчдын байгууллагыг хөл дээр нь босгож хөгжүүлэн бэхжүүлэгч, түүний олон талт үйл ажиллагааг нэн чадмагаар удирдан зохион байгуулагч юм.11. Уран сайхны улс төрийн зөвлөлийн анхны дарга-1934 оны 10-р сард хуралдсан МАХН-ын 9-р их хурлын илтгэлийн“Үндэсний соёл боловсролыг хөгжүүлэхэд намаас тавих зорилтын тухай” хэсэгтдарга Лувсаншарав С.Буяннэмэхийн зохиол бүтээл, ялангуяа шүлэг, өгүүлэл,жүжгийг өндрөөр үнэлж онцгойлон тэмдэглэсэн байна.-1934 оны 12-р сарын 24-ний өдрийн “Үнэн” сонинд түүний намын гишүүнийгсэргээсэн тухай мэдээлжээ .-1935 оны 3-р сарын 13-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн ерөнхийсайдын нэгдүгээр орлогчоос гаргасан 39 тоот тушаалаар С.Буяннэмэхийг бусад


190МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нөхдийн хамт Уран сайхны улстөрийн зөвлөлийн гишүүнээр баталжээ.-1935 оны 1-р сарын 6-нд Ардын Гэгээрүүлэх Яамны сайдын 4 тооттушаалаар “Ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн коллегийн гишүүнээртомилжээ. Уг сэтгүүлийн нийтлэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоорхэмээн тушаалд онцлон тодотгожээ.- 1936 оны 6-р сарын 1-нд Ардыг Гэгээрүүлэх Яамны сайдын 87 тооттушаалаар С.Буяннэмэхийг “Ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийнэрхлэгчээр томилжээ.-1936 оны 6-р сарын 2-нд мөн яамны сайдын 88 тоот тушаалаар багш нарынклуб ба соёлын ордныг шинээр нээж жинхэнэ даргад чадах тэнцэхийг харгалзанС.Буяннэмэхийг тус тус хавсруулсугай гэсэн байдаг.-1936 оны 5-р сарын 14-нд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 9-рхурлаас гаргасан тогтоолын 4-р зүйлд С.Буяннэмэхийг Уран сайхны улстөрийнзөвлөлийн даргаар томилохыг БНМАУ-ын Ерөнхий сайдад даалгасан байна. -1936 оны 5-р сарын 18-нд БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амарын тушаалаар С.Буяннэмэхийг Уран сайхны улстөрийн зөвлөлийн анхны даргаар тохоонтомилжээ.Тухайн цаг үеийн энэхүү Уран сайхны улс төрийн зөвлөлийг эдүгээгийнСоёлын Яамтай адилтгаж болно. 1936-1937 онд тус улсын соёл урлаг, утгазохиол, сэтгүүл зүйн ажил үйлс тодорхой мэргэжлийн удирдлагаар хангагджээ.Уран сайхныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх бүх ажил Монголд тодорхой нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэж эхэлжээ. Улсаас удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө зардлаар тусалж байж. Тэдгээр нь С.Буяннэмэхийн санал санаачилгаар төлөвлөгдөж, түүний шууд оролцоотойгоор хийгдэж, энэ хүний удирдлага, зохион байгуулалтын дагуу хэрэгжиж байсан байна.12. Улсын алдар гавьяат анхны уран зохиолч.БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийнгишүүдийн 1935 оны 9-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлын шийдвэрээрсоён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэхэд “Улсын алдар гавьяат уранзохиолч” хэмээх эрхэм дээд алдар цол хүртээжээ.“НөхөрБуяннэмэхболбоосМонголынүндэснийурансайхныажлыганхүүсгэнбуй болгох явдалд тэргүүлэн оролцож явсан төдийгүй одоо хүртэл үндэснийуран зохиол найруулга, ший жүжгийн ажилд өндрөөр идэвхийлэн оролцож өдийтөдий уран сайхан бүтээлүүдийг үйлдэж гүйцэтгэн бүхий болох тул” гэж БНМАУын Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсанхурлын тогтоолд гавьяа зүтгэлийг нь онцгойлон тэмдэглэсэн байна.Ингэж Монголд анхны гавьяат зохиолч төрж гарсан түүхтэй ажээ.-1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Улсын багахурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын 34-ртогтоолоор Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор С.Буяннэмэхийг шагнаж байсанбайна.13. Нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн-1920 онд Эрхүү хотноо “Монголын үнэн” сониныг гаргагч МАН-ын төлөөнийтүшмэлээр /Ухуулга хуудас зохиож тараагчийн нэг/


191МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34-1921 онд Алтан булагт байгуулагдсан Ардын түр засгийн газрын Гадаадхарилцааны хэлтсийн анхны бичээчээр-Сүүлд Түр засгийн газар нийслэл Хүрээнд шилжин ирэхэд Цэрэг ардыгсурган боловсруулах газрын ажилтнаар-1922 онд МХЗЭ-ийн Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, МХЗЭ-ийн ТөвХорооны анхны даргаар-1923 онд МАХН-ын II их хуралд Төв хорооны тайлан илтгэлийг тавьжхэлэлцүүлсэн илтгэгчээр, улмаар тус их хурлаас МАН-ын тэргүүлэгч гишүүн,Зохиолын хэлтсийн даргаар-1927 онд Намын Төв Хорооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооныдаргаар-1936 онд Уран сайханы улс төрийн зөвлөлийн анхны даргаар тус туссонгогдож, томилогдон ажилласан байна.Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соён гэгээрүүлэгч СономбалжирынБуяннэмэхийн бүтээж буй болгож хойч үедээ өвлүүлж үлдээсэн ийм анхдагч 13ариун үйлсийг тодорхойлон хэлэх боломжтой байгаа юм. Миний бодоход өөрийн салбарт аливаа шинэ зүйлийг эхлүүлэх үүсгэл санаачилгыг гарган үрийг тарьж үндэслүүлэн соёолуулж ургуулаад хөгжүүлэн дэлгэрүүлэгчийг тухайн үйл хэрэг, үзэгдэл юмсыг үндэслэгч мөн гэж хэлж болох мэт санагдана. Энэ утгаар авч үзэх юм бол Сономбалжирын Буяннэмэх гэдэг хүн Монголын уран зохиол болоод сэтгүүлзүйд яах ч аргагүй нэг биш хэд хэдэн шинэ үрийг тарьж соёолуулан ургуулж үржүүлэн дэлгэрүүлж чадсан байна. Энэ бол маш том гавьяа юм.Энэ аугаа их хүний мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулж урлаг, утгазохиол, сэтгүүл зүйн шилдэг шүүмж судлалд олгодог Монгол Улсын Засгийнгазрын шагналыг буй болгохыг санал болгож байна.Хоёрдугаарт, зохиолч Баасангийн Номинчимэдийн шинэхэн кино зохиолбуюу түүнд бичсэн өөрийн “Шүүдрийн мянган дусал буюу шүүмжлэл, магтаалдагуулсан нэгэн баримтат киноны тухайд” гэвэл:-Зохиогч уг киногоо 2022 оны 2-р сард Цагаан сарын амралтын өдрүүдээрмонголын хэд хэдэн телевизээр гаргаж нийтийн хүртээл болгосон юм.-Сүүлийн жилүүдийн, түүний дотор 2022 оны хамгийн олон үзэгчидтэй кино.Миний номыг хэвлэлд шилжиж байх үед “Бэхи” баримтат киног давхардсантоогоор 2,5 сая хүн үзсэн байв.-Уншигчдыг уйлуулж дуулуулж, талцуулж маргалдуулж чадсан кино.Шүүмжлэл болоод магтаалын аль алийг, тэгэхдээ үзэгчдийн талархлыг илүүтэйихээр татсан бүтээл.Түүнийг нь би “Шүүдрийн мянган дусал”-тай адилтган зүйрлэж байгаа юм.Миний шүүмж үзэгчдийн сэтгэгдэлд үндэслэж хийгдсэн үнэлэлт дүгнэлт. Базанхураангуйлбал:Б.Номинчимэдийн “Бэхи: Их говийн эзэн” баримтат кино хүмүүст хүрч, гол дүр тэдний сэтгэл зүрхийг огшоосны баттай баримт нотолгоо нь: “Бэхи хүүд амьдрал гуай бөхийх юм байнаа”, “Бэхи хүү хол явнаа”, “Бэхи ёстой сар шинийн бэлэг байлаа”, “Бага нас минь өнгөтөөрөө харагдаж


192МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34байна лээ”, “Бид Бэхи хүүд буй ийм аз жаргалыг ойлгохгүй байна уу даа. Олон зүйлийг бодогдууллаа”, “Уйлснаа ойлгоогүй ч лав өрөвдөж нулимс дуслуулаагүй юмдаг. Харин бахархах, омогших зэрэгцсэн байж мэднэ”, “Даахин дор хүлэг, дахан дор эр гэж энэ дээ” гэх зэргээр өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн үзэгчдийн үнэлгээ юм. Эдгээр нь нүдэнд маш содон тусч, сэтгэлд шингэцтэй сайхан нийцэж байна. Зохиогчийн зүрхний гүнээс ургаж ундарч гарсан дээрх бүтээл, түүний гол дүр Бэхи үзэгчдийн зүрхэнд шингэж шигдэн орж чадсан байна. Үүнийг утга зохиол, сэтгүүл зүйд жинхэнэ дүр бүтээнэ гэж нэрлэдэг юм. Баасангийн Номинчимэд их говийн эзэн Бэхи хүүгийн тод бөгөөд торгомсог торомгор хөөрхөн дүрийг толилуулж, амилуулан босгож чадсан байна. Гуравдугаарт, Х.Наранжаргалын шинэ номын тухай цөөн үг хэлье.-Х.Наранжаргал бол манай нэртэй сайн нийтлэлч, телевизийн салбарынанхаарал татсан чадалтай судлаачийн нэг.-Тэр 2009 онд “Телевизийн сэтгүүл зүй: үндсэн ойлголт, зөвлөмж” нэртэйхэрэгтэй ном бүтээж байв.-Энэ номыг их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимүүд, эрдэмтэн багшнар сургалт, судалгааныхаа ажилд өргөнөөр ашиглаж ирсэн. Оюутнуудынуншдаг ширээний номын нэг гэж хэлж болно.-“Телевизийн сэтгүүл зүй: үндсэн ойлголт, зөвлөмж” номыг би тухайн цагүед нь уншаад ихэд олзуурхан “МОНЦАМЭ мэдээ” сонинд “Сурах бичгийн суурьдэвсгэр нэгэнт тавигджээ” нэртэй шүүмж бичин хэвлүүлж байв.-Харин энэ удаагийн буюу Х.Наранжаргалын “Драмын зохиол туурвих ЗАМ-дгаръя” хэмээх ном бол өнгөрсөн 2021 онд уншигчдын гарт хүрсэн шинэ бүтээл.-Өмнөхийн адил хэрэгтэй ном болсон гэдгийг тэмдэглэе. Ялангуяа драмынзохиол бичихийг мөрөөдөгч залуу зохиолч нарт. Мөн өргөн нэвтрүүлгийнтелевизийн уран бүтээлчдэд гарын авлага болж ашиглагдана гэдэгт итгэлтэйбайна.-Зохиогчийн “Драмын зохиол туурвих ЗАМ-д гаръя” номыг уншаад би бээршүүмж бичиж “Замд гарцгаая, зохиолчид оо” гэж уриалсан юм. Мэргэжлийн өндөр түвшний аргачиллаар Х.Наранжаргалын “Драмын зохиолтуурвих ЗАМ-д гаръя” ном элбэг баян. Тийм ч учраас зохиогч өөрийн бүтээлээгарын авлага гэж нэрлэсэн байх. Номондоо Америкийн Драмын зохиолчдынхолбооны загвараар бичигдсэн жүжиг, киноны үзэгдэл, манай өөрийн буюуМ.Сүхбаатар, Б.Батзориг, С.Сумьяа нарын “Хожимдоогүй...” драмын бэсрэгжүжгийн зохиолын бичлэгийг үлгэр дууриал болгож санаа авахуулах зорилгоормөн хавсаргажээ. Энэ гарын авлага маань шинэ соргог бүтээл туурвих хүсэлэрмэлзэлтэй хэн нэгэнд хүсэл эрмэлзэл төрүүлж дэлхийн хэмжээнд нийцсэншилдэг бүтээл туурвихад нь өчүүхэн ч гэсэн нэмэр хандив болоосой хэмээнхүсч байгаагаа зохиогч номынхоо оршил үгэндээ онцолжээ. Тэгнэ гэдэгт бихувьдаа гүн итгэлтэй байна.Учир нь Х.Наранжаргалын “Драмын зохиол туурвих ЗАМ-д гаръя” хэмээх бүтээл нь 2009 онд туурвисан түүний “Телевизийн сэтгүүл зүй: үндсэн ойлголт, зөвлөмж” номын нэгэн адил олон олон хүнд хэрэгтэй


193МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34сурах бичиг, гарын авлага болж чаджээ. Агуулга гүнзгий, ашигтай чухал зөвлөмжөөр халгиж бялхаж байгаа нь номыг улам уншууртай болгож байна. Юм үзэж нүд тайлсан, ном судар уншиж ухаан бодол тэгширч дотроосоо гэрэлтэж гэгээрсэн, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлаа арван хуруу шигээ мэддэг хүний амнаас л эрдэнийн шигтгээ адил ийм үнэт үг өгүүлбэрүүд урсан урсан гардаг юм. Дөрөвдүгээрт, манай утга зохиол судлал 2022 онд өөр нэгэн сонирхолтойномоор урын сангаа баяжуулав. Энэ бол МУСГЗ, академич, доктор, профессорХ.Сампилдэндэвийн тухай өгүүлсэн “Академич Х.Сампилдэндэв: дурсгалынтүүвэр” ном юм. Өнгөрсөн онд энэ эрхэм хүний 75 насны ой болж өнгөрсөн бөгөөдүзэг нэгт нөхөд, эрдэмтэн судлаачид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд цугларандугуй ширээний ярилцлага зохион байгуулж академич, доктор, профессор, утгазохиолын нэрт судлаач Х.Сампилдэндэвийгээ эргэн дурсацгаасан билээ. Түүний65, 70 насны ойгоор манай улсын өөрийн болоод олон улсын хэмжээний эрдэмшинжилгээний хурал хийж, академичийн бүтээл туурвилыг 8 ботиор хэвлэнгаргаж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.Иймд 75 насны ойг нь ийнхүү даруухан тэмдэглэж өнгөрүүлсэн хэрэг. Дугуйширээний ярилцлагад академичийн гэр бүл Должинжав, гарын шавь нар ньоролцсон бөгөөд 2022 онд түүний тухай дурсамжуудыг түүвэрлэж “АкадемичХ.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” номыг бүтээжээ. Уг номын хариуцлагатайредактороор ажиллах хүндтэй үүрэг надад оногдсон тул академичийн гарыншавь доктор Алимаа, гэр бүлийн хүн Должинжав нартай хамтарч номыг эмхэтгэнхэвлүүлсэн. Номыг хэвлүүлэх ажилд доктор, профессор Л.Норовсүрэн сэтгэлгарган оролцож тусалсанд талархаж байна.Академичтай хамт ажиллаж байсан эрдэмтэд, монголын утга зохиол, сэтгүүлзүйн салбарын нэртэй том судлаачид “Академич Х.Сампилдэндэв: дурсгалынтүүвэр” номд өөрсдийн үнэт мэдээллүүд, үнэлэлт дүгнэлтүүдийг бичиж ирүүлсэнболно. Бас хань, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхөд нь ч ном бүтээхэл буянтай ажилд идэвхийлэн оролцов.Эдгээр нь бүгдээрээ л том бага гэхгүй академич Х.Сампилдэндэвийнамьдрал, үйл ажиллагаа, уран бүтээл, эрдэм судлалтай холбогдсон чухалбаримтууд. Бүр хөдөлшгүй үнэн бодит баталгаа нотолгоо гэж тодотгоё. Өөрөөр хэлбэл “Х.Сампилдэндэв судлал”-ын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Түүнтэй хамт нэгэн цаг үед амьдарч аж төрж, туурвиж бүтээж явсан хүмүүсийн үзэл бодол, үнэлгээ дүгнэлтүүд. Өнөөдөр хүн бүгдэд ойлгомжтой, ихэнх нь мэддэг энгийн зүйлс мэт байжболно. Эргэх нэгэн цагийн дараа энэ байдал өөрчлөгдөнө. Академичийн 65, 70,75 насны ойн эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьж, үг хэлж үнэлждүгнэж байсан судлаачдаас нэг бус хүн бурханы оронд одсон гашуун сургамжүүнийг хатуухан сануулж байнам бусуу. Тэмдэглэж хэлэх нэгдэх зүйл энэ. Хоёрт, “Академич Х.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” номын танин мэдүүлж соён гэгээрүүлэх ач холбогдлыг зориуд онцгойлон тэмдэглэж байна. Монголын аман зохиол, утга зохиолын шүүмж судлалтай холбогдсон бүрэнхэмжээний багц мэдээллийг эл түүвэр уншигчдад өгч чадаж байгаа юм. Хоёр


194МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34дахь ач холбогдол нь үүнд оршино. Гуравт. “Академич Х.Сампилдэндэв: дурсгалын түүвэр” сонирхолтой бичлэгтэй, содон баримтуудтай учраас уншууртай, утга зохиол, эрдэм шинжилгээний шинж чанарыг өөртөө агуулсан бүтээл болсон байна. Ялангуяа эрдэм номд тэмүүлсэн хүүхэд багачууд, залууст туйлынсургамжтай, хүмүүжлийн чухал ач холбогдолтой ном болжээ. Аман зохиол, утгазохиол, сэтгүүл зүйн судлаачдад төдийгүй өргөн олон уншигчид, залуу үеийнхэндхэрэгтэй мэдээ мэдээллийн баялаг цоморлиг болж гэж үнэлүүштэй санагдсан.Б. Орчуулгын гайхамшигт бүтээлүүдийн тухайМанай бичгийн зохиол бүтээлийн нэг гайхамшигт салбар бол орчуулгынзохиол. 2020-2021 онд хэдийгээр дэлхий дахиныг цар тахлын аюул нөмөрчхүн төрөлхтөн айдас хүйдэст аж төрсөн ч ийм цаг мөчийг өөртөө дээд зэргийнашигтайгаар эргүүлж чадсан ховорхон эрхмүүд Монголд нэг биш байна.Ийм хүмүүсийн тэргүүн эгнээнд МУСГЗ Дагвын Цахилгаан, ЧоёгийнДаваадаш нар байсан гэж би бардамхан хэлнэ. Яагаад гэвэл тэдний гараас хүнтөрөлхтөний оюуны сор болсон дэлхийн гайхамшигт бүтээлүүд амилан босчирсэн билээ.Нэг. Эдүгээгээс 2700-2600 жилийн өмнө буюу нийтийн тооллын өмнөх 725-625 онд зохиогдсон гэж үздэг “Иллиада” ба “Одиссэй” хэмээх хоёр том хөлгөнсудрыг зохиолч, нийтлэлч Дагвын Цахилгаан орос ба англи хэлнээс эх монголхэл рүүгээ хөрвүүлэн буулгаж уншигчдын хүртээл болгов.-Эл хоёр хөлгөн судар тус бүр нь 24 хайлаанаас бүрдэж буй бөгөөд “Илиада”нь 15693 бадаг шүлэг бүхий 647 хуудас, “Одиссэй” нь түүнээс ч том 741 хуудасбүтээл ном.-Монголчууд хүн төрөлхтөний оюуны соёлын сор болсон бүтээл “Илиада”ба “Одиссэй”-г эх хэлээрээ унших үлэмжийн ховорхон боломж завшаан 21-рзуунд буюу 2022 онд ингэж бүрдлээ.-Ийм аугаа том хөлгөн их туульсыг “Гэсэр”, “Жангар”-ыг зуунаас зуундамжуулан хайлж, “Монголын нууц товчоо”-г цогцлоон бүтээсэн монгол үндэстэнэх хэлээрээ уншиж сэтгэлийн их жаргал таашаал авахгүй юм бол өөр хэн, ямарүндэстэн байх билээ гэж надад өөрийн эрхгүй бодогдсон. Үүнийг Дагвын хүүЦахилгаан гүйцэлдүүлж чөмгөө дундартал сууж байгаад уншигч түмэндээ өргөнбарилаа.-“Илиада” ба “Одиссэй” их хөлгөн судрыг эх хэлээрээ уншиж сэтгэлийнцэнгэл эдлэхийн бахархал гэж би шүүмжээ нэрлэсний учир энэ.Аль нэгэн шүүмж судлалыг заавал ч үгүй үнэлэлт дүгнэлтийн үгээр өндөрлөдөг нь жам ёс юм. Энэ удаад миний хэлэх үг, өгөх үнэлгээ бол Дагвын Цахилгааны монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан “Илиада” ба “Одиссэй” их хөлгөн судрын орчуулгад Монгол Улсын төрийн шагнал олгох нь нүдээ олсон зөв зүйтэй үнэлгээ болно гэж бодож байна. Үүнд хэн ч гайхахгүй. Харин ч соёлт хүн төрөлхтөн, ном судрыг есөн эрдэнээр бүтээж туурвидаг монголын ард түмэн талархах болно. Хоёр. Үүнээс яавч дутахгүй өөр нэг чухал үйл явдал Монголын нийгмийнамьдралд бас болж өнгөрлөө. Энэ нь Чоёгийн Даваадашийн монгол хэл рүү


195МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хөрвүүлсэн Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” /I, II, III боть/ зохиол юм.-Бүтэн хоёр зууны өмнө бүтээгдэж анх 1812 онд хэвлэгдсэн Гегелийн“Логикийн шинжлэх ухаан” бүтээл бол соёлт хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнийтүүхэнд танин мэдэхүйн оргил нь болж мөнхөрсөн алдарт зохиол юм.-Хүмүүний танин мэдэхүйд мэдэх ба сэтгэх гэсэн хоёр үндсэн хэлбэрбайдаг. Аль ч улс оронд олонхи нь мэдэрч танин мэдэхүй рүү хуйларч ирсэн ньбодит үнэн юм. Харин аугаа их Гегель сэтгэх танин мэдэхүйд өөрийн анхаарлыгхандуулж сэтгэлгээний хувьсгал хийжээ.-Энэ алдарт бүтээлийг хэвлэгдэн гарснаас нь хойш эдүгээг хүртэлххугацаанд дэлхийн 50 гаруйхан улс орон өөрийн төрөлх хэл дээр хөрвүүлснийнэг нь Монгол улс боллоо.-Ийм боломжийг МУСГЗ, доктор, профессор Ч.Даваадаш бидэнд олгов. Тэрбүтэн 6 жил сууж байж энэ том бүтээлийн ард гарчээ.-Хүн төрөлхтөний оюун санааны охь манлай болсон Гегелийн “Логикийншинжлэх ухаан” 3 боть зохиол монгол хэл дээр хөрвүүлэгдэн гарсан нь манайнийгмийн оюун санааны амьдралд тохиолдсон онцгой содон үйл явдал юм.- Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” бол ойлгоход, орчуулахад үнэхээрхүнд бүтээл. Алтан толгойтой буюу аав ээжээс гавал сайтай төрсөн гайхамшигтхүмүүсийн л хийж чадах ажил.-Уг номыг ариутган шүүж анхлан өлгийдэж авсан философийн шинжлэхухааны доктор, профессор Ц.Гомбосүрэн, найруулгын редактор Б.Номинчимэд,редакторын зурвас бичсэн Берлин дэх Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхтЭлчин сайд Б.Мандахбилэг нар Ч.Даваадашийн энэхүү нөр хичээнгүй хөдөлмөр,ган мэт ганхашгүй хатуужил, гайхамшигт тэсвэр тэвчээрийг дуу нэгтэйгээргайхширан тэмдэглэсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй билээ.Карл Марксын “Капитал”-ыг манай нэртэй том дуун хөрвүүлэгч Бирваа 30жил сууж байж ард нь гарсан байдгийг үүнтэй холбон сауулахад илүүдэх юун.Монгол Улсын гүн ухааны түүхэнд тодоор бичигдэх гавьяат үйлсийг манай Ч.Даваадаш бүтээлээ. Энэ бол та бидний оюун санааны амьдралд тохиолдож буй томоохон тэмдэглэлт үйл явдал яах ч аргагүй мөн. Философич доктор, профессор Ч.Даваадаш хүн болж төрснийхөө хэргийг гаргалаа гэж би бодож байна. Амьд явсны учир утга ер нь нэг иймэрхүү ажил үйлсээр илэрхийлэгддэг болов уу гэж хувьдаа мунхагланам. “Гадаад хэлний өндөр мэдлэг ба орчуулах хур туршлага, тухайн үеийнхээ шинжлэх ухааны салбаруудын ололтыг эзэмшсэний үндсэн дээр боловсруулсан логикийн тухай Гегелийн философийг ойлгох нарийн мэдрэмж, хэвшмэл биш нэр томьёонууд болон өвөрмөц хэллэгнүүдийг онож хөрвүүлэхийн төлөөх шантаршгүй хөдөлмөр зэргийг гарцаагүй шаардах энэ ном бий болсныг би мэдээд бахархах төдийгүй найзынхаа өмнөөс онгирох сэтгэл төрсөн юм” гэж Шинжлэх ухааны доктор, профессор Ц.Гомбосүрэн өөрийн өмнөх үгэндээ онцолсон байсан. Ийм бүтээлд баярлахгүй, өөр юунд баярлах юм бэ, онгирох энүүхэнд бүр омогшиж байна. Монголчууд бол зөвхөн “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” хөлгөн их судар туульсуудыг бүтээгээд зогсохгүй


196МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“Илиада” ба “Одессэй”, тэр ч битгий хэл Марксын “Капитал”, Гегелийн \"Логикийн шинжлэх ухаан\", бас “Бурхан багшийн сургаал”-ыг хүртэл эх монгол хэлээрээ уншдаг, судалдаг, гэгээрдэг ард түмэн шүү дээ. Чихэнд чимэгтэй сайхан сонсогдож байгаа биз? В. Шинээр шинжилж үзсэн монголын шилдэг нийтлэлүүдийн талаарМонголын утга зохиол, орчуулгын салбарт төдийгүй монголын сэтгүүл зүйд,түүний судлал шүүмжийн ой санамжид өртөж од шиг гялалзаж тодорсон сайнбүтээлүүд сүүлийн хоёр гурван жилд нэг биш гарсныг онцлон тэмдэглэж байна.-Тийм бүтээлийн тэргүүн эгнээнд Санжийн Баярын “Жаран хоног,“Жаран”-ыбутархай” нийтлэлийн түүвэр зүй ёсоор нэрлэгдэнэ. “Жаран хоног,“Жаран”-ыбутархай” номын агуулга, бичлэгийн уран чадварын байдалд задлан шинжлэлхийж үзлээ. 454 хуудас уг түүвэр “Жаран хоног” ба “Жаран”-ы бутархай” гэсэнүндсэн хоёр бүлгээс бүрдэж байна.-Үндсэн сэдэв агуулгыг тодорхойлж буй хэсэг нь “Жаран”-ы бутархай” бүлэг.“Хэлмэрчийн зовлон жаргал”, “Авираа”, “Гэнсээк”, “Эмээгийн баяр”, “Элчинсайдын толгой”, “Гологдсон Ленин” зэрэг 12 шилдэг нийтлэлээс бүрджээ.Нийтлэл нэг бүр нь дотроо хэд хэдэн бие даасан хэсэгтэй. Жишээ нь “Москвагийнтэнгэр” нийтлэл гэхэд “Хэргийн эзэн”, “Хэнгэргийн дохиур”, “Даргын үзэг гялс...”,“Оюутны толгой бөндгөс”, “Үзэг гялсын зуулт”, “Урт хушууны үзүүр”, “Амьдхунтайж”, “Дипломатын зөвлөлгөөн”, “Замын хүзүү урт” гэсэн 9 дэд гарчгаасбүтсэн байхад “Энхбаярын сюрприз” нийтлэлийг “Гэнэтийн дуудлага”, “Бүтэлгүйайлчлал”, “Намын үүрэг”, “Мөрөнгийн нүүдэл”, “Шөнийн загасчлал”, “Нойрмогуулзалт”, “Буруугүй атлаа буруутан”, “Эрэлийн үзүүрт Эрдэнэбат...”, “Хотындесант”, “Технологийн алдаа” гэсэн 10 дэд гарчгаар цогцлоосон байх жишээтэй.Үүгээр бид юу хэлэх гээд байна гэвэл С.Баярын нэг гарчигт нийтлэл ньбагаахан баримтат туужийн дайтай хэмжээтэй юм. Тиймээс “Жаран”-ы бутархай”бүлэгт 12-хон нийтлэл орсон гэж чамлах хэрэггүй гэх гээд байгаа юм.-Миний шинэ номондоо бичиж оруулсан “Нэгэн жарны сударласан сургамжбуюу бяр тэнхээ бялхуулж, ур чадварыг ундруулж бичсэн бүтээлийн тухайд”шүүмж 85 хуудас хэмжээтэй. Тийм учраас тэр бүрийг энд дэлгэрүүлж ярихболомжгүй. Бараг л номын тухай ном болсон гэж хэлж болно.-Үндсэн гол дүгнэлтээ 5 зүйлээр товчлон тоочиж хэлээд өнгөрье гэж бодожбайна.1. Санжийн Баярын “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном агуулга гүн гүнзгий, утга санаа төгс төгөлдөр, ур хийц тэгш сайн шилдэг нийтлэлүүдийн цоморлиг болж чадсан байна.Зохиогч өөрийн ажил үйлс, амьдрал тэмцлийн замналыг Монголын нийгмийн сүүлийн нэгэн жарнаар дэвсгэрлэж өргөн цар хүрээнд дэлгэн харуулжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 25-26 дахь Ерөнхий сайдын нэгэн жарны сударласан сургамж гэж хураангуйлан томьёолж болно. 2. Номыг мэргэжлийн өндөр түвшинд зохиомжилж, уран нийтлэлийн тансаг сайхан хэлээр урлаж бүтээжээ. Онож шигтгэсэн үг хэллэг, онцгойлж тодотгосон зураглал дүрслэлээр халгиж цалгиж байна. Дүрслэл зураглалуудаа үе үе хошигнол, егөөдлөөр холбож баяжуулсан нь номыг


197МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34улам ч уншууртай болгожээ. 3. “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном зөвхөн утга агуулгаараа төдийгүй уран яруу дүр дүрслэлээрээ онцгойрон ялгарч байна. Зохиогч өөрийн нийтлэлд эерэг болоод сөрөг баатрын дүрийг тод томруунаар товойлгон гаргаж нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол зурж дүрсэлж үзүүлсэн нь “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” номын гол ололт болно. Нийтлэлчийн туршлага, бяр тэнхээг амтагдуулж, ур чадварыг ундруулж, бүр бялхуулж бичсэн бүтээлийг нэрлээдэх гэвэл би Санжийн Баярын “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном гэж түгдрэлгүй хариулна.4. Нүдийг бүлтийлгэж, чихийг соотойлгохуйцаар болж өнгөрсөн үйл явдлуудыг сонирхолтойгоор сүндэрлүүлэн босгож жижиг зүйлээс том санааг ургуулж дэлгэрүүлж бичсэн энэ номоос манай уншигчид монголын нийгмийн өмнөх тулгамдсан хурц сэдэв, хуримтлагдсан хуудуутай асуудалд хариулт олж авах боломжтой төдийгүй шинэ шинэ санаагаар сэтгэл оюунаа сэлбэж, бодол бясалгалд умбана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Номын нэг чухал үнэ цэн үүнд оршино. 5. Амьдралын дадлага, туршлага, сургамж нь хүмүүний насан туршийн хамгийн том үнэт өв болохыг элдэв гоёо чимэг, хачир начиргүйгээр энгийнээр тод томруун хүүрнэн өгүүлсэн “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном өндөг шиг өөгүй, алдаа дутагдлаас ангид бүтээл гэж хэлбэл алдас болно. Хоёр хүний хоорондын харьцаа, зарим хүний талаарх тодорхойлолт томьёолол дээр “дооз”-ыг нь хэтрүүлэх хандлага нэг бус удаа цухалзаж буйг зориуд цохон тэмдэглэж хэлэх нь зүйд нийцнэ. Гэхдээ энэ мэт жижиг сажиг “согог” нь “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” бүтээлийн өндөр үнэ цэнийг бууруулж, өнгө зүсийг гундуулж үл чадна. Одоо аугаа их соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэхийн нэг бүтээлд та бүхний анхаарлыг хандуулья. Энэ хүн 1920 онд 17 настайдааАлтанбулаг, Хиагтад хүрэлцэн очиж хувьсгалт тэмцлийн замд шуудран орсонбайгаа юм.-Тэр үеийн үйл явдлын тухай “Өчүүхэн тэмдэглэл” хэмээх нэртэй 5 хуудастэмдэглэл бичиж үлдээжээ. 1921 оны ардын хувьсгал мандахын өмнөх үеийн үйлявдлын тухай. Ингэж үйл явдалд өөрийн биеэр оролцож, нүдээр үзэж харснаабичиж үлдээсэн нийтлэл манай түүхэнд нэн ховор. 1920-1921 оны ардынхувьсгалын тухайд бол Сономбалжирын Буяннэмэхийн “Өчүүхэн тэмдэглэл” лбайна.Түүнд ажиглалт шинжилгээ хийж үзэхэд:1.С.Буяннэмэхийн бичсэн “Өчүүхэн тэмдэглэл”-д нийтдээ амин чухал ачхолбогдолтой гэж хэлж болохуйц 22 ширхэг баримт мэдээлэл байна. Эдгээрийгдотор нь ардын хувьсгал, түүний үндсэн гол зорилго, бэлтгэл ажил, зохионбайгуулалттай холбоотой баримтууд ба Сономбалжирын Буяннэмэхийн өөрийнхнь амьдрал, уран бүтээлтэй хобоотой мэдээллүүд гэж хоёр ангилж болохоорбайгаа юм.2.1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт их бага ямар нэг байдлаар гарбие оролцсон Да лам Хасбаатар, Дамбадорж болон уг хувьсгалын удирдагч


198МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо нартай холбоотой чухал мэдээллүүд, Оросулс, Эрхүү хотноо байрлах Алс дорнод зүгийн коминтерний салбартай тухайн цагүед манай хувьсгалчдаас тогтоосон холбоо хэлхээ, хамтын ажиллагааны эхлэлхийгээд 1921 оны 3-р сарын 17-18-нд ардын журамт цэрэг Хиагт дахь гаминцэргийг Эх орноосоо хөөн зайлуулсан хийгээд Түр засгийн газрыг Алтанбулагтбайгуулсан зэргийг тодотгон судлахад уг үйл хэрэгт биеэр оролцож, нүдээрүзсэнээ тэмдэглэн буулгасан С.Буяннэмэхийн эл “Өчүүхэн тэмдэглэл” юугаарч орлуулшгүй үнэт чухал тулгуур баримт мэдээлэл болох бүрэн үндэслэлтэйбайна.3. С.Буяннэмэхийн “Өчүүхэн тэмдэглэл” нь 1921 оны ардын хувьсгалын үйлхэргийн талаарх товч бөгөөд тод толь болж үлдэхүйц үнэхээрийн сайхан үнэтчухал нийтлэл болжээ. Өөр ийм нийтлэл монголын сэтгүүлзүйн түүхэнд үгүйюм. 1920-1921 оны ардын хувьсгалын түүхэн үйл явдал, тэмцэл ялалт, шинэнийгмийн бүтээн байгуулалтыг өөрийн дуу шүлэг, зохиол бүтээлээрээ тал бүрээснь тод томруунаар нээн үзүүлж чадсан Сономбалжирын Буяннэмэх бол 1921оны ардын хувьсгалын гал цогтой гайхамшигт дууч нь яах ч аргагүй мөн билээ.2022 онд уншигчдын гарт хүрсэн хот ба хөдөөгийн хоёр сэтгүүлчийн нийтлэлийн түүвэр бусдаас онцгойрон ялгарч буйг шинжээчийн хувьд хэлэхэд надад маш таатай байна. Энэ бол нэг нь МУСГЗ, шударга үнэнийтөлөө цогтой тэмцэгч Галсангийн Жамьян, нөгөө нь Ховд аймагт хорь гаруйжилийн турш тогтвортой ажиллаж орон нутгийн сониныг гаргаж, сайтыгажиллуулж хэдэн зуун мэдээ мэдээлэл, өгүүлэл тэмдэглэл, шүүмж судлалбичиж \"Монголын шилдэг нийтлэл” цувралаар өөрийн хоёр ботийг хэвлүүлсэнГонгоржавын Төрмөнх юм.-\"Монголын шилдэг нийтлэл” цувралын 47 дахь ботийг МУСГЗ ГалсангийнЖамьянгийн шилдэг нийтлэлүүдээр бүтээж 2022 онд өргөн олон уншигчдадөргөн барьсан билээ.-Түүний энэхүү ботид төвийн сонин хэвлэлд нийтлэгдсэн 75 нийтлэлийгбагтаасан болно.“Банкны “Банхар”-ууд, “Ордны аллага уу”, “Миний нэгэн гэр буюуУлаанбаатарын мод боловсруулах комбинат”, “Алга дарамхан газар минь чиамь ороод яриач”, “Хуулийн дээр суудалтай Худалдаа хөгжлийн банк”, “Хотыг“Хойт эцэг”-ийн гарт байлгамааргүй байна”, “Намайгаа мал гээ юү, мануухайгаахүн гээ юү?” гэгчийн үлгэр боллоо”, “Хуримын ордноо “хувалзууд”-ын гартхийчихгүй юмсан”, “Н.Чадраабал: Ийм төрийн албаны зөвлөлтэй Монголын төрдампуурахаас яахав” зэрэг нийгмийг шуугиулсан алдарт шүүмжлэлт нийтлэлүүднь эл түүвэрт орсон. Урамтай ганган гарчигнаас нь утга агуулга нь аяндаамэдрэгдэж байгаа юм. “Эмнест интернешнл” байгууллагаас “Хүний эрхийнтөлөө тэмцэгч” шагналынхаа анхныхыг Санжаасүрэнгийн Зоригд, хоёр дахийгГалсангийн Жамьянд олгосон байдаг нь санамсаргүй сонголт байсангүй.- Монгол Улсын нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Онц бөгөөд Бүрэн ЭрхтЭлчин сайд Өлзийсайханы Энхтүвшин түүнийг тэнгэрт хальсаныг сонсоод“Бидэнд үг хэлдэг хүн байхгүй болж дээ” гэж надад хэлсэн. Оносон үг, олсонтодорхойлолт мөн. Өнөөдөр үнэн үг хэлж, эрх баригчдыг улалзтал шүүмжилдэг


199МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Галсангийн Жамьян монголын нийгэмд үгүйлэгдэж байна.-Шударга үнэний төлөө цогтой тэмцэгч Галсангийн Жамьянг хуулбарлан хувилаад баруун хязгаарын Ховд аймагт аваачаад тавьчихсан тэмцэгч сэтгүүлч бол Гонгоржавын Төрмөнх юм. Шандас зааж бичсэн сайннийтлэлүүдээрээ тэр орон нутгийн сэтгүүлчдээс онцгойрон тодорч цойлон дүүлжбайна.-Түүний бүтээл олон талтай, олон өнгө аястай. Өөрийн өнцгөөс харжүнэлэлт дүгнэлт хийсэн, гайхам сонирхолтой гаргалгаа гаргасан нь цөөнгүй.Хүний бодоогүйг бодуулж, ухаараагүйг ухааруулж байгаагаараа ГонгоржавынТөрмөнхийн нийтлэлүүд бусдаас ялгарч байна.-Тийм учраас “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгаанытөв ТББ түүний шилдэг нийтлэлүүдийг цувралынхаа 86-р боть болгож I ба IIдэвтэртэйгээр нийтийн хүртээл болгосон болно.Ийм эрхэм хүндэтгэлийг урьд нь Ардын уран зохиолч, Монгол УлсынХөдөлмөрийн баатар Тангадын Галсан, МУСГЗ доктор, профессор СономынЛочин хоёрт л олгоод байсан юм.“Үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн үү, эсвэл залхаалт бодлогоо тулган хүлээлгэгч Коростовец үү?” гэсэн гарчигтайсудлал шүүмж эл номонд орсон байгаа. “Монголын анхны тогтмол хэвлэлийнсудалгаа” /2021/ хэмээх номыг зохиогч залуу судлаач, доктор М.ОдмандахтайМонголын сэтгүүл зүйн үндэслэгчийн асуудлаар хийсэн мэтгэлцээн юм.-Энэхүү мэтгэлцээндээ миний бие Нэгд, Үндэсний сэтгүүл зүйн өдрийгтэмдэглэх асуудлаар, Хоёрт, Монголын сэтгүүл зүй үүссэн 1913 оны 3-р сарын6-ны өдрийн талаар, Гуравт, Монголын сэтгүүл зүйг үндэслэгч нь ЖамсраныЦэвээн мөн үү, үгүй юү гэдэг сэдвээр санаа бодлоо илэрхийлсэн болно.-Ингэхдээ би бээр монголын анхны тогтмол хэвлэлийн бичвэр судлалыгжинхэнэ шинжлэх ухааны үндэстэйгээр эхлүүлж байгаа залуу судлаач, докторМ.Одмандахын санал санаачилгыг өндрөөр үнэлж монголын сэтгүүл зүйнсудлалд шинэ чиг хандлага гаргаж шинэ үг хэллээ гэж сайшаан тэмдэглэсэн.-Мөн Монголын сэтгүүл зүйн үүссэн өдрийг 1913 оны 3 дугаар сарын 6 /19/гэж цаашид бичиж тэмдэглэж байя гэдэгт санал нэгдсэн.-Харин Ж.Цэвээн, И.Я.Коростовец хоёуланг хамтад нь “Шинэ толь хэмээхбичиг”сониныгүүсгэнбайгуулагчид,үндэслэгчидмөнгэсэндокторМ.Одмандахындүгнэлттэй санал нийлээгүй. Өөрөөр хэлбэл дүгнэлтийг эрс шийдвэртэй няцааж,И.Я Коростовецийн “Монголд өнгөрүүлэсэн есөн сар” номыг нэгд нэгэнгүй ахиннэгэнтээ нягтлан уншсаны үндсэн дээр, тэрчлэн Монголын бусад зарим түүхчэрдэмтэд, судлаачдын санал дүгнэлтүүдтэй өөрийн санал бодлыг харьцуулжхаргалдуулан үзээд дорхи дүгнэлтийг хийж байгаа болно. Үүнд:Нэг, 1912 онд Орос, Монголын хооронд байгуулагдсан найрамдлын Гэрээ,худалдааны Протокол нь хоёр талын эрх ашгийг адил тэгш тусгаж хамгаалсанбаримт бичиг болж чадсангүй. Хаант Оросын ашиг сонирхол илт давамгайлсан,Монголын эрх ашгийг гээгдүүлж орхигдуулсан, өөрөөр хэлбэл их гүрнээс жижигбуурай Монголд тулган хүлээлгэсэн колоничлолын баримт бичиг болсон байна.Хоёр, Орос, Монголын хооронд байгуулагдсан энэхүү Гэрээ нь Халх


200МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Монголыг Хаант Орос улс, улмаар сүүлд ЗХУ-ын дагуул, шууд хараат улс болжхувирах эрх зүйн үндсийг анхлан тавьж бүрдүүлж баталгаажуулсан аж гэж үзэхбүрэн үндэстэй байна.Гурав, 1912 оны Гэрээгээр Хаант Орос улс монголчуудад “автономит” буюу“өөртөө засах эрх”-ийг олгосон дүр үзүүлээд үнэн хэрэг дээрээ эдийн засгийнхамаг эрхийг нь булаан авч, улс төрийнх нь эрхийг хумин хязгаарлажээ.Дөрөв, Монгол дахь Хятадын нөлөөг бууруулна гэж оросууд монголынноёдыг хууран мэхлээд ар хударгаар нь Хаант Орос Улс, Хятадтай Монголүндэстнийг газар нутагтай нь хамт хэрчин хувааж өөрсдийн нөлөөлөлд оруулахих гүрнүүдийн эзлэн түрэмгийлэх бодлогыг хэрэгжүүлжээ. Үүний шууд илрэлнь 1913 онд Монголыг Хятадын нэг хэсэг мөн гэж үзэж Орос, Дундад улсынхооронд байгуулсан Бээжингийн Гэрээ байв. Ийм алхам хийх далд халхавч,бэлтгэл үе шат нь 1912 оны Орос, Монголын Гэрээ болсон байх магадлалтайгэж хэлж болохоор байгаа юм.Тав, Орос, Монголын хооронд байгуулагдсан 1912 оны Гэрээ нь 1915 оныгурван улсын “Хиагтын гэрээ” гэгчийг үйлдэх үндсийг тавьж, 1911 оны Монголдахь эрх чөлөөний хувьсгалын үр дүнг баллуурдахад шууд чиглэжээ. Улмаар1945 оны Яалтын гэрээний эрх зүйн үндэслэл болсон ч гэж хэлж болно гэхзэргээр бичиж тэмдэглэж шүүмжилж ирсэн монголын түүхчид, эрдэмтдийнүнэлэлт дүгнэлт бодит үнэнд илүү ойрхон байна.Ийм болохоор 1912 оны Гэрээ ба Протоколыг монголчуудад хүчээр тулганхүлээлгэж гарын үсэг зуруулсан И.Я.Коростовецийг Монголын тусгаар тогтнолыгбэхжүүлэн хамгаалагч гэж үзэхэд үнэхээр учир дутагдалтай болно. Харин ХаантОросын колоничлолын бодлогыг Монголд хүчээр тулган хүлээлгэж хэрэгжүүлэгчмөн гэж үзэх нь илүү үндэслэлтэй аж.Зургаа. Тэрбээр ийнхүү уг Гэрээгээр Халх Монголыг Хаант Оросын хараатдагуул улс болгоод зогсоогүй Өргөө хотноо хэвлэх үйлдвэр байгуулах, “Шинэтоль хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулахад гар бие оролцох замаарэдийн засгийн колоничлолын бодлогоо үзэл суртлын үйл ажиллагаагаардавхар дархлаажуулан монголын нийгмийн оюун санааны амьдралд Оросыннөлөөллийг нэвтрүүлж өөрсдийн ноёрхлоо тогтоохыг санаархаж байжээ.Өөрөөр хэлбэл Оросуудын оюун санааны колоничлолын үүд хаалгыг Монголднээх гэж оролдсон байна. Оросын нөлөөг сонин сэтгүүлээр дамжуулан Монголднэвтрүүлж, монголчуудыг итгэж үнэмшүүлэх замаар өөртөө татах хэрэгтэй гэжИ.Я.Коростовец бичиж байсан нь үүнийг гэрчилнэ.Аз болоход тэр нь бүрэн утгаараа хэрэгжиж чадсангүй. Жамсраны Цэвээнтэргүүтэй монголын үндэсний дэвшилт сэхээтнүүд санаачилгыг гартаа оруулж1913 оны 3-р сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыгхэвлүүлж 1913-1914 оны хооронд нийт 20 дугаар, улмаар уг сонины үргэлжлэлболох “Нийслэл Хүрээний сонин бичиг”-ийг 1915-1920 онд 103 дугаар гаргасанбайна.Шинжлэх ухааны аль нэг салбарт анхдагч үгийг хэлж аливаа шинэ зүйлийгэхлүүлэх үүсгэлсанаачилгагарганүрийг тарьжүндэслүүлэнсоёолуулжургуулаадхөл дээр нь босгож хөгжүүлэн дэлгэрүүлэгчийг тухайн үйл хэрэг, үзэгдэл юмсыг


Click to View FlipBook Version