The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №34

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:10:41

Монгол судлалын чуулган №34

Монгол судлалын чуулган №34

51МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Danet & Herring (2003, 2007), Baron (2003, 2008) зэрэг эрдэмтэн судлаачид хийж,энэ чиглэлийн судалгааны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулжээ.Интернет өргөжин хөгжих тусам дискурсийн шинэ төрлүүдийг нэмэндэлгэрүүлсээр байгаа төдийгүй судалгаа шинжилгээний цар хүрээ ч мөн үүнтэйадил баялаг болсоор байна.Манай оронд хүчтэй хэрэглэгдэж буй нийгмийн сүлжээний томоохон хоёрсайт болох фэйсбүүк, твиттер дэх дискурсийг Америкийн эрдэмтэн С.Херрингийнзагварын дагуу харьцуулан задлан шинжлэхэд дийлэнх үзүүлэлт нь нийтлэгшинжтэй харагдаж байгаа ч зурвасын тоо, хэрэглэгчийн нэр, боловсрол,нийгмийн гарал, хэрэглэгчдийн тоо, харилцаж буй хүмүүсийн харилцаа,тэмдэгтийн хязгаар, зохиомол буюу нууц нэр ашиглах зэргээр ялгарч байгаа ньажиглагдлаа.Ийнхүү цаашид цахимд суурилсан харилцаан дахь дискурсийн талаарнарийвчлан судалвал маш сонирхолтой, сонин содон, шинэлэг, өргөн цар хүрээгхамрахуйц нарийн судалгаа болох юм хэмээн найдаж байна.Abstract: Language has constantly evolved along with society. As the use and popularityof the Internet grow, people use it more widely at work and in their daily lives, andresearchers in every field have begun to study computer-mediated communication.Never before have people written and read as freely as the Internet. McCulloch &Gawne (2018:1-4) pointed out that Gutenberg allowed everyone to become a reader,while the web allowed everyone to become a writer, and this created a new way ofwriting. To identify and clarify the features of this evolving language, researchershave coined new terms like “Netspeak”, “Internet language”, “Computer-mediateddiscourse”, “Technology-mediated discourse”, “Computer-mediated communication”,and “Computer-mediated discourse analysis”. This study uses CMD as a generalterm, but the above terms are generally considered interchangeable. David Crystalhighlights that language responds to social change and attitudes, and its form anduses are changed according to the needs of its users and the means of communication (2001:70). Therefore, we are interested in computer-mediated discourse and itsanalysis methods. Research on this topic is relatively new research in our country atthe moment, and we hope that our study will contribute to research in this area as itexamines some of the features of computer-mediated communication in general andcomputer-mediated discourse in particular in Mongolia.Keywords: Internet environment research, Internet growth, Social networkingsites, Internet users, Research design.НОМ ЗҮЙМонгол хэлээр1. Боролзой, Д. (2019). Цахим орчин дахь монгол хэлний хэм хэмжээ.Диссертацийн ажил. Улаанбаатар.2. Гэрэлмаа, Г. (2012). Хэрэглээний хэл шинжлэл, Улаанбаатар.


52МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №343. Энхмаа, Б. (2015). Интернэтийн хэл шинжлэл. Улаанбаатар: Соёмбопринтинг.4. Хонгорзул, Д. (2012). Дискурсийн үндсэн ойлголтууд. Улаанбаатар.Англи ба бусад хэлээр 1. Androutsopoulos, Jannis., Volker Hinnenkamp (2001). Code-switching inder bilingualen Chat-Kommunikation: ein explorativer Blick auf #hellas und#turks. In Beisswenger, Michael (ed.). 367-401.2. Baker, A. (1998). Cyberspace couples finding romance online then meetingfor the first time in real life. CMC Magazine, July 1998. Retrieved from http://www.december.com/cmc/mag/1998/jul/baker.html3. Baron.N.S. (1998). Language of the Internet. Retrieved from http://nl.ijs.si/janes/wp-content/uploads/2014/09/baron2003.pdf4. Baron.N.S. (2003). Adjusting the Volume: Technology and Multitasking inDiscourse Control. Retrieved from http://ndl.ethernet.edu.et/bitstream/123456789/6956/1/20pdf.pdf#page=1905. Cherny, L. (1999). Conversation and Community: Chat in a Virtual World.Stanford, CA: Center for the Study of Language and Information. Retrievedfrom https://www.researchgate.net/publication/247377741_Conversation_and_community_Chat_in_a_virtual_world_Lynn_Cherny_Stanford_CA_CSLI_Publications_1999_Pp_369/link/5765862a08aeb4b998070e07/download6. Chilton, Paul. (2004). Analyzing Political Discourse – Theory and Practice.London: Arnold, 16. Retrieved from https://www.taylorfrancis.com/books/mono/10.4324/9780203561218/analysing-political-discourse-paul-chilton7. Collot, Milena., Nancy Belmore. (1996). “Electronic language: A new variety of English.” In S. Herring (ed.), Computer-Mediated Communication:Linguistic, Social and Cross-Cultural Perspectives, 13-28. Amsterdam: JohnBenjamins. Retrieved from https://vdoc.pub/download/computer-mediatedcommunication-linguistic-social-and-cross-cultural-perspectives-3c8f1al5nra08. Галичкина, Е.Н. (2001).Специфика компьютерного дискурса наанглийском и русском языках. Диссертация на соискание учёнойстепени кандидата филологических наук.9. Danet, Brenda. (2001). Cyberpl@y: Communicating Online. Oxford: BergPublishers. Retrieved from https://vdoc.pub/download/cyberply-communicating-online-new-technologies-new-cultures-series-1pco5f9eu97o10. Danet, Brenda., Herring. S.C. (2007). Multilingual internet: Language, cultureand communication online.https://books.google.mn/books?id=8PqvT50OC_EC&printsec=frontcover#v=onepage&q&f=false11. David, Crystal. (2001). Language and the internet, Cambridge: CambridgeUniversity Press. pp. vii, 70.12. Е.И. Горошко Лингвистика Интернета: формирование дисциплинарнойпарадигмы. Retrieved from https://core.ac.uk/download/pdf/343952107.pdf


53МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3413. Fillingham, Lydia A. (1993). Foucault for Beginners,100.14. Herring, S. C. (2001). Computer-mediated discourse. In D. Tannen, D. Schiffrin, & H. Hamilton (Eds.), Handbook of Discourse Analysis (pp. 612-634).Oxford: Blackwell.15. Herring, S. C. (2004). Computer-mediated discourse analysis: An approach to researching online communities Article, 16-2-4. DOI:10.1017/CBO9780511805080.016 Retrieved from https://www.researchgate.net/publication/285786435_Computer-mediated_discourse_analysis_an_approach_to_researching_online_communities/ cmda.pdf.16. Herring, S C. (2007). A Faceted Classification Scheme for Computer-Mediated Discourse.Language@Internet, 4, article1. Retrieved from https://www.languageatinternet.org/articles/2007/76117. Jones, Steven G. (ed.) Cybersociety: Computer-mediated communicationand community. Thousand Oaks, CA: Sage.18. Kolko, Beth., Elizabeth Reid. (1998). \"Dissolution and fragmentation: Problems in online communities.\" In S. Jones (ed.), Cybersociety 2.0: RevisitingComputer Mediated Communication and Community, 212-229. ThousandOaks, CA: Sage.19. Lin, H., Qiu, L. (2013). Two sites, two voices: Linguistic differences betweenFacebook status updates and tweets. In Rau, P. L. P. (Ed.). Lecture notes incomputer science, 8024 LNCS. Berlin: Springer, 432–440.20. Maynor, Natalie 1994 \"The language of electronic mail: Written speech?\" InM. Montgomery and G. Little (eds.), Centennial Usage Studies, Publicationsof the American Dialect Society Series. University of Alabama Press.21. McCulloch, G. & Gawne, L. (2018). Emoji grammar as beat gestures. Proceedings of the First International Workshop on Emoji Understanding andApplications in Social Media, 1-4. Retrieved from http://ceur-ws.org/Vol2130/short1.pdf22. Mellon, J., Prosser, C. (2017). Twitter and Facebook are not representativeof the general population: Political attitudes and demographics of British social media users. Research & Politics, 4.3.23. Mislove, A., Lehmann, S., Ahn, Y. Y. (2011). Understanding the demographics of Twitter users. In Proceedings of the Fifth International AAAI Conference on Weblogs and Social Media, 554–57.24. Murray, D. E. (1985). Composition as conversation: The computer terminalas medium of communication. In L. Odell & D. Goswami (Eds.), Writing inNonacademic Settings (pp. 203-27). New York: Guilford.25. Murray, D. E. (1988). The context of oral and written language: A frameworkfor mode and medium switching. Language in Society, 17, 351-373.26. Paolillo, J. (1996). Language choice on soc.culture.punjab. Electronic Journal of Communication, 6 (3). Retrieved from http://www.cios.org/www/ejc/v6n396.htm27. Potter, J. (1996). Representing Reality: Discourse, Rhetoric and Social Construction. London; Sage. Retrieved from https://vdoc.pub/download/repre-


54МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34senting-reality-discourse-rhetoric-and-social-construction-5is5cabpqj0028. Трофимова, Г.Н. (2004). Функционирование русского языка в Интернете:концептуально-сущностные доминанты. Retrieved from https://www.dissercat.com/content/funktsionirovanie-russkogo-yazyka-v-internete-kontseptualno-sushchnostnye-dominanty29. Van Leeuwen, Theo (2008). Discourse and Practice–New Tools for CriticalDiscourse Analysis. Oxford: Oxford University Press, 6.Цахим эх сурвалжууд1. http://iregedui.blogspot.com/2011/07/blog-post_15.html2. https://nathouse.mn/social_media/288(2021)3. https://posted.mn/c/levelup-communication-data/


55МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34“МОНГОЛЫН АРВАН НАЙМАН ҮСЭГ ОРШИВ” ХЭМЭЭХЦАГААН ТОЛГОЙН СУДРУУДЫН БИЧВЭРИЙН ХАРЬЦУУЛАЛМ.Гэрэлсүрэн1ХураангуйӨнөө үед уламжилж ирсэн хэл зүйн бичгүүдэд тоогоор нэрийдсэн цагаан толгойн бичгүүд олон бий. Тухайлбал, Арван хоёр цагаан толгой, Арван найман үсэг, Гучин үсэг, Зуун үсэг, Зуун найман үсэг, Зуун хорин гурван үсэг зэрэг цагаан толгой Монгол Улс болон ОХУ, БНХАУ-ын номын сангуудад хадгалагдаж байна.2 Дээр дурдсан цагаантолгойн заримыг нь судалсан судлаачдын бүтээл 3 бий боловч энд дурдагдаж буй “Монголын арван найман үсэг оршив”-ыг тусгайлан судалсан нь үгүй аж. Иймээс эл цагаан толгойн бичвэрүүдийн ижил болон ялгаатай талыг харьцуулан судалсан болно.Түлхүүр үг: Цагаан толгой, бичвэр судлал, 18 үсэг, үсгийн бүрдэл, дэвсгэр үсэг, нэр томьёоНэг. Бичвэрийн тухайд“Монголын арван найман үсэг оршив”-ын 15 бичвэрийг харьцуулан судлав. Эдгээр бичвэрийн 13 нь Монгол Улсын Үндэсний номын сан (Хойшид ҮНС гэж товчилно)-д; нэгнь Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй, нөгөө нь 2015 онд Чин Лин, Туяа нарын эмхэтгэсэн “Монгол хэлний судлалын дурсгалт бичгүүд”-ийн хоёрдугаар ботид хэвлэгдсэн бичвэр юм. 1 МУБИС-НХУС. Монгол хэлний тэнхимийн докторант 2 Ганболд, Д., Гэрэлсүрэн, М. (2020). Монгол бичгийн хэлний судлалд орох үүд (Өнөө хүртэлх үеийн бичвэр болон судлалын ном зүй). Редактор Ц.Өнөрбаян. Улаанбаатар, Монгол: Соёмбо Принтинг ХХК, 54-79-р талаас лавлана уу.3 Төмөртогоо, Д. (1987). Монгол хэл шинжлэлийн түүхэн уламжлал ба онолын үндэс. 5, 11-р зүйл/. Хэл зохиол судлал, 17-р боть, 5-р дэвтэр. 39, 58-59-р талд; Тунгалаг, Ө. (1997). “Монгол үсгийн хураангуй Зүрхэн толт хэмээх 100 үсэг оршив” зохиолын тухай. Монгол хэл шинжлэл, Tom. III (XXV). Fasc. 15. Б.Ринчений мэндэлсний 90 жилийн ойд зориулав. Редактор Л.Болд. Улаанбаатар. 127-131-р талд; Амгалан, Б. (2005). Чойжи-Одсэрийн “Монгол номын зүрхэн толт” хэмээх нэрт 108 үсэг судрын үгийн сангийн судалгаа. Хэл шинжлэлийн магистрын дипломын ажил. Эрдэм шинжилгээний удирдагч Д.Бадамдорж.МУИС. 59 тал; Заяабаатар, Д. (2013). Уламжлалт хэл шинжлэлийн сурвалжууд дахь Гунгаажалцаны 44, Чойжи-Одсэрийн 123 үсэг гэдэг ойлголтын тодруулга. МУИС-ийн Монгол судлал-ЭШС, боть XXXVII (392). Эрхэлсэн М.Баярсайхан, С.Батхишиг. Улаанбаатар, Монгол. 39-46-р талд; Цэрэнсодном, Д. (2002). Чойжи-Одсэр бандидын зохиосон Монгол номын зүрхэн толт хэмээх нэрт зуун найман үсэг. Улаанбаатар, Монгол. 43 тал; Цэрэнсодном, Д. (2021). Чойжи-Одсэр бандидын туурвисан “Монгол номын зүрхний толт хэмээх нэрт зуун найман үсэг”. Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд. Хариуцсан найруулагч Д.Цэрэнсодном. Хариуцсан найруулагчид Э.Пүрэвжав, Д.Наранцэцэг, Б.Баяртуяа. Улаанбаатар, Монгол: “Мөнхийн үсэг” ХХК. 34-46-р талд /судалгаа/, 46-49-р талд /галигаар/, 50-53-р талд /гэрэл зургаар/; Лутжаргал. (2004). “Монголын зуун хорин гурван үсэг”-ийн учир – Богд Чойжи-Одсэр бээр номлосон Монголын зуун хорин гурван үсэг оршив. Монгол хэлний сургалт ба шинжилгээний зарим асуудал. Ляонинь-ий Үндэстний Хэвлэлийн Хороо. 232-248-р талд; Сэцэнбаатар. (1996). “Монголын зуун хорин гурван үсэг оршвой”-н зохиогчийг тодлох нь. Монгол хэл утга зохиол, 4-р хугацаа (№146). 91-94-р талд; Тулгуур, Галсан, Сод, Б. (2006). Вагиндра хийгээд түүний “Монголын зуун хорин гурван үсэг оршив”-ын тухай. Монгол хэл шинжлэлийн дурсгалт бичгийн ойлбор. ӨМАХХ., 151-157-р талд; Цэрэнсодном, Д. (2021). Дэлгэрийн Галсанжамбын Монголын зуун хорин гурван үсэг оршив хэмээх дурсгал. Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд. Хариуцсан найруулагч Д.Цэрэнсодном. Хариуцсан найруулагчид Э.Пүрэвжав, Д.Наранцэцэг, Б.Баяртуяа. Улаанбаатар, Монгол: “Мөнхийн үсэг” ХХК. 95-98-р талд /судалгаа/, 98-99-р талд /галигаар/, 100-102-р талд /гэрэл зургаар/; Ганболд, Д. (2021). Халхын хэцүү ван Б.Тогтохтөрийн зохиосон “Лам өгүүлэхүйн арслан Манзушри эгшигт эхэд мөргөж Монголын зуун хорин гурван цагаан толгой үсэг туурвисан оюун билгийн соёрхол хэмээгч оршив” хэмээх хэл зүйн бичиг. Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд. Хариуцсан найруулагч Д.Цэрэнсодном. Хариуцсан найруулагчид Э.Пүрэвжав, Д.Наранцэцэг, Б.Баяртуяа. Улаанбаатар, Монгол: “Мөнхийн үсэг” ХХК. 178-183-р талд /судалгаа/, 183-188-р талд /галигаар/, 189-202-р талд /гэрэл зургаар/.


56МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Зохиогч болон зохиосон он нь тодорхойгүй. Эл бичвэрүүдийг ижил, ялгаатайшинжээр нь доорх мэт ангилан үзэж болно. Үүнд:1.1а “Mong@ul-un arban naiman /s/g oru^iba” нь “Бор картон хавчуургатай, орос цаасанд хар бэхээр 1 нүүрэнд 28-30 мөрөөр бичсэн. Судрын хэмжээ нь 44,5X9 (37,3X6). Буриад модон бар: Сударчилсан, 5 нүүр” (Тунгалаг, Дуламсүрэн, 2011. т.307; (Эмхт.) Энхтунгалаг нар, 2020. т.457; Ганболд, Гэрэлсүрэн, 2020. т.60-62) судар юм. Эдгээр ньҮНС-д хадгалагдаж буй 12457/97; 12458/97; 12459/97; 12460/97; 12463/97; 12464/97; 12465/97; 12466/97; 13078/97; 13230/97 гэсэн дансны дугаартай судрууд болно. Үүнээс12463/97 дансны дугаартай хуулбарыг 2005 онд Ж.Сэржээ Будапешт хотод хэвлүүлжээ.4Бүтцийн хувьд 18 үсгийг эхэнд жагсаан бичээд тэдгээрт дэвсгэр дагуулсан. 2а талд 16 үсгийг долоон эгшгээр амилуулж, дэвсгэр болон дэвсгэрийн гурван орхицоор хувилгаж, давхар дэвсгэрийг эр, эм үгэнд орохоор жишээлж үзүүлсэн. Эцэст нь “Mong@ulun arban naiman /s/g-ece qubilu@san arban nigen debisker @urban orkica-tai-yi tobcilan quriyaju nilq-a k`beg/d-/n medek/y-e amur-i sanaju bicibei” хэмээн төгсгөжээ.1.1a1 “Mong@ul-un arban naiman /s/g oru^iba” хэмээх судар нь 1.1а дахь судруудтай бүтэц болоод төгсгөлийн үг нь үндсэндээ ижил байна. 1 нүүрэнд 29-30 мөрөөр бичсэн. Мэр сэр ялгааг эс тооцвол үүнийг 1.1а-д оруулж ч болох юм. Энэ ангилалд ҮНС-д хадгалагдаж буй 12480/97, Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ш2-100 (МН10) дансны дугаартай судар болон 2015 онд Чин Лин, Туяа нарын 2-р эмхэтгэлд орсон “Mong@ul-un erten-/ ca@an tolu@ai /s/g oru^iba” гэх судруудыг багтаан авч үзлээ.ҮНС-д хадгалагдаж буй судар нь дэвсгэр үсэгт төвөд гэрч хадсанаараа 1.1а дахь судруудаас онцлог юм. Энд дурдагдан буй гурван судрын хоёр нь дэвсгэр үсэгт төвөд гэрчгүй хуулбар нь юм.“Mong@ul-un erten-/ ca@an tolu@ai /s/g oru^iba” нь уул зохиолын нэр биш бөгөөд энэ нэрийг эхний хуудсыг хулсан үзгээр нөхөж бичсэн хүн өгсөн болов уу. Учир юун хэмээвээс эл судрыг дээрх хоёр судартай харьцуулахад үг үсгийн зөрөөгүй адил байгаа юм. Уг судрын 1-р нүүр нь 36 мөртэй боловч сүүлийн 7 мөр нь 2а тал дахь эхний 7 мөртэй давхцсан байна.5 Тиймээс энэхүү судрын хуудасны дугаар, доторх агуулга зэрэг нь энд хамруулан авч үзэж буй төвөд гэрчтэй, гэрчгүй хоёр судартайгаа ав адил учраас нэршлийн ялгааг үл харгалзан энд орууллаа. 1.1а болон 1.1a1 судрууд төвөд гэрчгүй тохиолдолд ижил ч 1.1a1 дэх судрын нэг нь төвөд гэрчтэй учраас ийнхүү өөр ангилалд оруулж буй болно.1.1a2 “Mong@ul-un arban naiman /s/g, arban nigen dibisker, @urban orkica-lu@-a selte oru^iba”нь “Бор шаргал баринтагтай, орос цаасанд 1 нүүрэнд 12 мөрөөр бичсэн. Судрын хэмжээ нь 8х26 (26,5Х8,7; 21,5Х6). Буриад модон бар. Зохиогчийн гурван тэмдэгт 49монг М77. Дансны дугаар 12481/97. 15 нүүр” (Тунгалаг, Дуламсүрэн, 2011. т.307; (Эмхт.) Цэвэл, 1937. т.78; Сумьяабаатар, 1972. т.332; (Эмхт.) Энхтунгалаг нар, 2020. т.457; Ганболд, Гэрэлсүрэн, 2020. т.61) судар бөгөөд үүнийг 2018 онд Ж.Сэржээ, С.Мөнхсайхан нар6 гэрэл зургаар хэвлүүлжээ. 4 2005. Early Mongolian Linguistic Texts. Introduced by Zh.Serjee. Treasures of Mongolian Culture and TibetoMongolian Buddhism. Volume. Edited by Geza Bethlenfalvy. Budapest. p.98-106. 5 2a. 1 fai jai ( ) rai, ^ai dai lai; 2 au bau qau ( ), vau sau @au ( ); 3 yau jau ( ) tau, mau nau cau; 4 fau jau rau, ^au dau lau; 5 ang bang qang, vang sang qang; 6 yang jang tang, mang nang cang; 7 fang jang rang, ^ang dang lang. 6 Мөнхсайхан, С., Сэржээ, Ж. (2018). Уламжлалт монгол хэл зүйн дээж бичгүүд. Эрдэм шинжилгээний удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн С.. Улаанбаатар, Монгол: “Удам соёл” ХХК. 161-169-р талд гэрэл зургаар хэвлэсэн.


57МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Энэ судар нь цагаан толгойн үсэг болон дэвсгэр үсгийн аль алинд нь төвөд гэрчтэй. Зарим нэр томьёог хэрэглэснээрээ 1.1а-a1 дэх судруудаас ялгарах боловч үндсэн бүтэц, агуулга нь ижил юм.1.2 “Mong@ul-un arban naiman /s/g oru^iba” нь “Модон барын судар. Судрын хэмжээ нь 44,5Х9 (37Х6,5). Орос цаас, хар бэх Дансны дугаар нь 13071/97” (Тунгалаг, Дуламсүрэн, 2011. т.307; (Эмхт.) Энхтунгалаг нар, 2020. т.457; Ганболд, Гэрэлсүрэн, 2020. т.60) болой. Энэ судрын арван найман үсгийг жагсааж, тэдгээрт дэвсгэр өгсөн хэсэг буюу 1а талын агуулга нь дээрх судруудтай ижил боловч үсгийн эхэн, дунд орох байдал, агшлага, эгшлэг өгөх ёс зэргийг тайлбарласан хэсэг нь дээр дурдсан 18 үсгийн бусад судрынхаас ялгаатай төдийгүй 1а талаас бусад нь ҮНС-гийн 13221/97 дансны дугаартай “Mong@ulun nige ja@un /s/g orusiba” хэмээх судартай ижил байна. Төгсгөл үг нь: “Eg/ber o@tar@ui-lu@-a saca qamu@ amitan-u mungqa@-un qarang@us arilaju todurqai deged/ bilig-i darui t/rgen-e olqu boltu@ai” болой.Хоёр. Үсгийн бүрдэл1.1а; 1.1a1; 1.1a2; 1.2 дахь судруудад арван найман үсгийг “a ba qa7, va sa @a8, ya ja ta, ma na ca, fa ja9 ra, ^a da la” хэмээн жагсааж бичсэн нь адил юм. Харин 1.2-д “п” үсгийг “fa” биш “pa”10 гэж бичжээ. Үүнээс бусад нь ижил. “Монголын арван найман үсэг” хэмээн нэрийдсэн нь “а” эгшгээр толгойлсон 17 гийгүүлэгчийг хамруулан нэрлэсэн хэрэг бөгөөд тоогоор нэрийдсэн цагаан толгойн нэршлийг дан үсгээр болоод үеэр нэрлэсэн гэж ангилж үзвэл эл ангиллын эхнийхэд нь багтах учиртай. Ер нь монгол уламжлалт хэл зүйн бичгүүдэд цагаан толгойн үсгүүд тэр дундаа гийгүүлэгч үсгүүдийг дангаар нь бичилгүй заавал “а” тэргүүт эгшгээр амилуулж бичдэг уламжлалыг энд баримталжээ.Энд дурдагдан буй судруудын дотроос үсэгт төвөд гэрч хадсан нь 1.1a2 дэх судар болно. Төвөдөөр гэрч хадаж буй нь тухайн үсгийн дуудлагыг голчлон анхаарч үзсэнийг илтгэх бөгөөд “ja” үсгийг ходоодон “за (ཙ)”, саравгар “за (ཛ)”-гаар ялгажээ. Ийнхүү өөр гэрч хадаж буй нь эл хоёр үсгийг өөр өөр үсэг хэмээн үзсэнийг илэрхийлж байна. Гэрч хадсан байдлыг дэлгэрэнгүй үзүүлбэл:Хүснэгт 1. “1.1a2” дэх сударт төвөд гэрч хадсан ньཨ པ ཁ ཝ ས ག ཡ ཙ ཐ མ ན ཚ ཕ ཛ ར ཤ ད ལИйнхүү гэрч хадахдаа дан 18 үсгийг жагсаахад “ba”-д хагархай “ба” པ-гаар гэрч хадсан бол 7 эгшгээр амилуулахдаа үнээний “ва (བ)”-гаар нэг үсэгт ялгаатай гэрч хаджээ.Ингэхдээ 7 эгшигт долууланд нь төвөд гэрч хадалгүй дүрсийг нь тав болгож хураасан байна. Өөрөөр хэлбэл, ижил дүрсээр тэмдэглэгддэг “o u” болон “` /”-ийг нэг дүрсэд 7 гэж цэгтэй бичсэн. 8 гэж цэггүй бичсэн. 9 гэж бичсэн.10 гэж бичсэн. “Огторгуйн маани”-ийн бар эхүүдэд ийн бичсэн байдаг.


58МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хураан бичжээ. Жишээлбэл, a (ཨ), e (ཨེ), i (ཨི), o (ཨོ), u, ` (ཨུ), /; na (ན), ne (ནེ), ni (ནི), no (ནོ), nu,n` (ནུ), n/; ba (བ), be (བེ), bi (བི), bo (བོ), bu, b` (བུ), b/ гэх мэт.Судрын эхэнд жагсаасан үндсэн 18 үсэг болоод тэдгээрийг 7 эгшгээр амилуулсан үсгийн дараалал нь зөрөөтэй байна. Доорх хүснэгтийн дээд талд нь үндсэн үсгийн, доод талд нь эгшгээр амилуулсан үсгийн дарааллыг бичлээ. Үүнд:Хүснэгт 2. Арван найман үсгийн дараалалҮсгийндараалалГалиг a ba qa va sa @a ya ja ta ma na ca fa pa ja ra ^a da la№ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 181.1а;1.1a1Mong@ulun arban naiman /s/g oru^iba+ + + + + + + + + + + + + + + + + ++ 3 4 9 5 12 13 11 6 2 14 15 8 16 10 71.1a2Mong@ulun arban naiman /s/g, arban nigen dibisker, @urban orkica-lu@-a selte oru^iba+ + + + + + + + + + + + + + + + + ++ 3 4 18 9 5 12 14 11 6 2 13 15 17 8 16 10 71.2Mong@ulun arban naiman /s/g oru^iba+ + + + + + + + + + + + + + + + + +Дээрх хүснэгтээс харахад, эхэнд жагсаасан 18 үсгийн дараалал аль ч сударт нь ижил буй. Харин эгшгээр амилуулсан байдал нь харилцан адилгүй. 1.2 дахь сударт 18 үсгийг 7 эгшгээр амилуулаагүй байна. 1.1а болон 1.1a1 судар11т 7 эгшгээр амилуулсан нь Данзандагвын “Огторгуйн маани”-ийн дараалалтай бараг тохирч байгаа ч “vа”-ыг эгшгээр амилуулаагүй орхижээ. Мөн “ ”-ыг эгшгээр амилуулаагүй ч 18 үсэгт багтааж үзсэн байна. Үүнийг “Огторгуйн маани”-д сүүлд нэмсэн 3 үсгийн тоонд оруулж, 7 эгшгээр амилуулсан байдаг билээ. 1.1а, 1.1a1-д “re”-ийг мэт бичсэн нь бичээчийн алдаа болно. 1.1а-д “ba, fa”-г , 1.1a1-д гэж бичсэн дүрсийн ялгаа ажиглагдсан. 11 112 үе үсгийг багтаасан. Үүн дээр 7 эгшгээр амилуулаагүй 2 үсгийг нэмбэл 114 үе болно.


59МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №341.1a212 дэх судрын 1-12 дахь үсэг нь 1.1а, 1.1a1 судрынхтай ижил байгаа ч 13-аас хойших үсгийн дэс дараалал нь зөрөөтэй. Эл сударт “а” тэргүүт 7 эгшгээр бүх үсгийг амилуулснаараа онцлог бөгөөд үүнээс үзэхэд энэ судрыг бичээч нь 1.1а, 1.1a1 судрынбичээчээс өөр хүн байсан гэх таамаглал төрж байна. Мөн энэхүү судрыг 1.1а, 1.1a1судраас хожим бичсэн байх магадтай. Учир юун хэмээвээс, “Огторгуйн маани”-аас уламжилсан хэл зүйн судруудад “vа”-ыг долоон эгшгээр амилуулсан нь ховор тохиолддог.1.2 дахь судрын эхний буюу 1-р нүүр нь 1.1а-1.1a2 дэх судрынхтай ижил. Харинзарим үсгийн байр, бичих онцлогийн тухай өгүүлснээрээ 1.1 дэх судруудаас ялгаатай бөгөөд эл судрын агуулга нь цагаан толгойн зарим судар болоод хэл зүйн бичгүүдэд дурдагдсан байдаг. Хэл зүйн бичгүүдэд өргөн тархсан нэгэн агуулга болох “ах, эх үсэг”-ийн тухайд “A e i, o u ` / ene dolu@ula t`r/l-iyer-iyen angq-a /s/g m`n” (т.2а) хэмээн тайлбарлажээ. Энд “angq-a /s/g” гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь сонирхолтой юм.Цагаан толгойд ижил дүрсээр тэмдэглэгдэн, ном зохиолд сольж хэрэглэдэг хэмээн хэл зүйчдийн дунд маргаан дэгдээдэг үсгүүдэд онцгойлон тайлбар хийсэн байна. Үүнд, “~ /, n` n/ ekilen ene qorin naiman /s/g-/d-/n seg/l-anu13 /s/g-/n tereg/n-t/r14 b`ges/ seg/l `gk/ b`ged dumda ba ada@-tur bolbasu seg/l /l/ `gg/gd/k/i” (т.2a) хэмээжээ. Мөн “Sa kemek/ /s/g-/n aru-tur qoyar ceg talbi@san-i ^a kemem/i. Ba kemek/ /s/g-/n tolu@ai deger-e qoyar cikin talbibasu pa kemem/i. Ja kemek/ /s/g-anu /s/g-/n ekin-t/r b`ges/ m`n ene keb-iyer yabuqu b`ged dumda ba ada@-tur bolbasu ca met/ boluyu” (т.2a-b) гэсэн нь “Огторгуйн маани” зэрэг хэл зүйн бичгүүдэд бий.“ ” нь “ ”-гийн дунд ба адагт орох хэлбэр гэж үзвэл яагаад үүнийг 18 толгой үсгийн бүрэлдэхүүнд оруулсан бэ?! гэдэг нь тодорхойгүй байна. Цааш нь “#a kiged qa-anu /s/g-/d-/n tereg/n-t/r m`n ene keb-iyer b`ged dumda orubasu @urban /s/g, ada@-tur-anu bolbasu nige asu@/yiledc/ orkica tatamui. Ta da kemek/ /s/g-anu ene qoyar ina@^i cina@^i qolicaldan yabumui. Takemek/ /s/g-anu /s/g-/d-/n tereg/n-t/r m`n keb-iyer amui. Dumda ba ada@-tur b`ges/ m`n da-yin keb-iyer yabumui. Da kemek/-anu /s/g /s/g-/d-/n angqan-tur b`ges/ eyin-k/ ta-yin d/ri-ber yabumui”(т.2b-3a) хэмээн үсгийг үгэнд бичих ёсыг онцгойлон тэмдэглэжээ.Гурав. Дэвсгэр үсгийн тухайдДан дэвсгэрЭхэнд жагсаасан 18 толгой үсгийг дэвсгэрээр хувилгасан ч үүнд дэвсгэр үсэг гэсэн нэр томьёо оноосонгүй. 1.1а-a2 сударт “n b @ m l r s d y v ng” гэсэн 11 дэвсгэрээр 18 үсгийг хувилгажээ.1.1a-a1 сударт “а” тэргүүт 7 эгшгийн ижил дүрсийг нь хурааж “a e i o `”-д “n b @/g m l r s d y v ng” гэсэн 11 дэвсгэрийг “an en in on `n, ban ben bin bon b`n, qan ken kin qon k`n, ab eb ib ob `b, bab beb bib bob b`b, qab keb kib qob k`b, a@ eg ig o@ `g, am em im om `m, al el il ol `l, ar er ir or `r, as es is os `s, ad ed15 id od `d, ai ei ii oi `i, au e/ i/ ou `/, ang eng ing ong `ng” (т.2a-b) хэмээндагуулжээ. 1.1a1 сударт дэвсгэр үсэгт “ay (ཨའི), av (ཨའུ)” гэж төвөд гэрч хадсан учраас “i u”хэмээн галиглалаа. Ийнхүү гэрч хадсан нь төвөдөөр гэрч хадсан бусад судраас ялгаатай 12 126 үе үсгийг багтаасан. 13 Эл сударт зарим нөхцөлийг бичихдээ эгшиг зохицох ёсыг баримтлаагүй байсан учир тэр хэвээр нь галигласан. Үүнийг “Тав. Бусад” хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан учраас тэндээс үзнэ үү.14 Хатууд хатуу, зөөлөнд зөөлнийг дагуулах зарчмыг баримтлалгүй бичсэнийг хэвээр галиглав. Үүнийг “Тав. Бусад” хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан учраас тэндээс үзнэ үү.15 Хэвтээ “д”-гээр бичсэн.


60МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34юм. “An (ཨང་), ang (ཨའང་)” гэж гэрч хадсан. Энд хэлний үзүүрийн “н”-д ང་-гаар гэрч хадсан нь бичээчийн алдаа хэмээн үзэж байна. Хэлний үзүүрийн “н”-ийг эргүүлгэн “на (ན)”-гаар гэрч хадсан нь түгээмэл тохиолддог. Төвөд хэлэнд ч гэсэн эл хоёр үсгийг ялгаатай галигладаг. 16 Мөн “ang” гэх үед нэг л “а” байхад шанаган “а”-ыг нэмж бичсэн нь санамсаргүй алдаа болов уу.1.1a2 сударт “ba, qa” тэргүүт үеийг дэвсгэрээр хувилгаагүй. “A e i o `”-д “n b @/g m l r s d y v ng” дэвсгэр өгсөн нь 1.1а-a1 судрынхтай адил боловч “arban nigen dibisker-t/-in/” хэмээх нэр томьёог ашигласан. Төвөд гэрч хадсан нь ерөнхийдөө ижил боловч “ay (ཨཡ), av (ཨཝ),an (ཨན), ang (ཨང་)” гэж төвөд гэрч хадсан нь 1.1a1 дэх судраас ялгаатай. Энд онцгойлон тэмдэглэхэд “s y v”-д төвөд гэрч хадахдаа доогуур нь зурсан байсан. Дэвсгэр үсэгт төвөд гэрч хадсан судруудыг харьцуулъя. Үүнд:Диаграмм 1. 1.1a1 болон 1.1a2 дэх судрын дэвсгэр үсгийн харьцуулал1.2 дахь сударт “debisker `gc/ /yiledk/-anu” хэмээгээд чанга дэвсгэрийг дагуулсан. Чанга дэвсгэрийг “a na ba @a” үед “i (y), n, ng, @, u (v), r, b, l, m, s, d” гэж дагуулжээ. Дэвсгэрийн дараалал дээрх судруудынхаас ялгаатай байна. Хөндий үсгүүдэд зөвхөн эгшлэг дагуулсан байна. Энэ нь “K`ngd/i /s/g-/d-t/r eg^ilge `gk/-anu eg neg17 beg geg keg cig yeg dig tig mig cig reg sig lig” болой. Гэвч “хөндий үсэгт эгшлэг” өгөхдөө саармаг эгшигтэй хольж бичсэн нь эндүүрсэн хэрэг болов уу. Саармаг эгшиг нь чанга, хөндий үсгийн аль алинд нь ордог билээ.Давхар дэвсгэр1.1a-a1-д “ayi bayi qayi @ayi” дөрвөн үед, 1.1a2-д “ayi bayi qayi” гэсэн гурван үед “n b @ m l r s d ng” гэсэн 9 дэвсгэр дагуулж давхар дэвсгэрийн чангад орохыг үзүүлсэн. 2.1 судартдавхар дэвсгэрийг “ayin nayin bayin @ayin” хэмээн “n” дэвсгэрээр төлөөлүүлж үзүүлжээ. 1.1a2-д “our (ཝར), `/r, tour, qous (ཝས)” гэж бичсэн нь “ya”-гаас гадна “va”-ыг давхар дэвсгэрт 16 Эргүүлгэн “на”-г “na (ན)” гэж, бяцхан “а”-г “nga (ང་)” гэж галигладаг.17 гэж бичсэн.Ижил тал “n b @/g m l r s d y v ng” гэсэн 11 дэвсгэрт төвөд гэрч хадсан. Дэвсгэр “d”-ийг босоо, хэвтээ аль аль дүрсээр дагуулсан.1.1a1 дэх судар(12480/97)Ялгаатай тал n (ང་), y (འི), v (འུ)-гаар гэрч хадсан. Дэвсгэр гэсэн нэр томьёог хэрэглээгүй.1.1a2 дэх сударЯлгаатай тал n (ང་), y (ཡ), v(ཝ)-гаар гэрч хадсан. Дэвсгэр гэсэн нэр томьёог хэрэглэсэн.


61МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34оруулсныг илтгэсэн жишээ хэмээн үзэж болохоос гадна онцгойлон хоёр дахь эгшигт нь төвөд гэрч хаджээ. Гэвч үнэгний “ва (ཝ)” үсгээр ийн гэрч хадсан нь алдаа юм. Учир нь үнэгний “ва (ཝ)” үсэг дагавар үсэг болдоггүй. Ямагт нэрийн гол үсэг болдог онцлогтой.1.1a2 болон 2.1 дэх сударт давхар дэвсгэрийн хөндий үгэнд орох жишээг үзүүлээгүй. Харин 1.1a-a1-д “eyin teyin”-ээр жишээ татжээ.Дэвсгэрийн орхиц1.2 дахь сударт дэвсгэрт орхиц дагуулаагүй. 1.1a-a1-д “a ba qa @a” дөрвөн үед, 1.1a2-д “a ba qa” гэсэн гурван үед 11 дэвсгэр дагуулж, тэдгээрт “ ” хэмээх дэвсгэрийн гурван орхицыг дагуулсан.Дөрөв. Нэр томьёо1.1а-a1 сударт тусгайлан хэрэглэсэн нэр томьёо үгүй.1.1a2-гийн 6а талд “dibisker”, 1.2-ын 3а талд “debisker” гэсэн нэр томьёог хэрэглэжээ.Мөн 1.1a2-д “orkica, dabqur dibisker” гэсэн нэр томьёог хэрэглэсэн нь бий.1.2 дахь сударт үсэг зүйд холбогдох “angq-a /s/g” хэмээх нэр томьёог хэрэглэж, үүний учир шалтгааныг “Ene dolu@an /s/g-/d-anu nom ung^iqu kiged sudur bicig bicik/ terig/ten b/k/n-t/r /s/g-/n tereg/n-t/r yabuqu-aca busu dumda ba dour-a /l/ yabumui” хэмээн тайлбарлажээ. Мөн агшлага, эгшлэг хэмээх нэр томьёог хэрэглэж түүнийг “A@^il@-a kemek/-anu /s/g-/n dumda oruqui-tur qoyar acu@ kiged ada@-tur da@abasu nige asu@-un ec/s-t/r orkica tatabasu @a kiged qa bolumui” (т.2b) гэх буюу “Eg^ilge kemek/ /s/g-anu ge-yin qa@as tolu@ai-bar nayiraldaju yabuqu boluyu” (т.2b-3а) хэмээгээд агшлага, эгшлэг хүртэх ёсыг “A o u ekilen va k/rtel-e ene d`cin @urban er-e /s/g-/d a@^il@-a k/rtem/i. Ene /s/g-lu@-a sa@arma@ arban d`rben /s/gnar qabsurbasu m`n-k/ a@^il@-a k/rtem/i”, “E ` / ekilen ve k/rtel-e ene d`cin @urban em-e /s/g-/d-t/r eg^ilge `gc/ /yiledk/ amui. Ene d`cin @urban k`ngd/i /s/g-l/ge sa@arma@ arban d`rben /s/g-/d qabsurbasu m`n-k/ eg^ilge `gg/m/i” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн “er-e /s/g, em-e /s/g,cing@-a, k`ngd/i /s/g” зэрэг нэр томьёог хэрэглэсэн нь бий. Нөхцөлөөс “iyar”-ыг < > гэж бичжээ.Тав. БусадЭнэ хэсэгт зарим сударт гарч буй үгийн алдаа мадгийн тухай өгүүлнэ.Үгийг алдаж бичсэн. 1.1a2-д “debisker”-ийг “dibisker” гэж бичсэн. Мөн хуудсыг дугаарлахдаа “naima”-ыг “naim-a” гэж бичсэн алдаа бий.1.2 сударт цөөн бус үгийг алдаж бичжээ. Үүнд “terig/ten” гэж зөв бичсэн боловч“terig/n”-ийг “tereg/n” гэж алдаатай бичсэн. “Acu@”, “asu@” гэж аль алийг нь хэрэглэж байсан уламжлал бий боловч нэг сударт хоёр янзаар бичсэн байна. Мөн “k`ndei”-г “k`ngd/i”,“g/yicedkegsen” гэхийг “k/yicedkegsen”, “d/rim”-ийг “d/r/m”, “qarang@us”-ийг “qarag@us” 18хэмээн бичжээ.Эл сударт “q”-гийн эр, эмийн аль алинд нь цэгтэй бичсэн боловч “k/rtem/i, kinan,bolqu, mungqa@, olqu” гэсэн үгийн “q”-д цэг тавилгүй бичсэн байна. 18 гэж бичсэн.


62МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Нөхцөлийг буруу дагуулсан нь:Эгшиг зохицох ёсыг зөрчсөн тохиолдлууд зонхилж байна. 1. “anu” нөхцөлийг эгшиг зохицох ёсыг баримтлан эр үгэнд “anu”, эм үгэнд “in/” гэж бичих дүрэмтэй ч уг сударт үүнийг баримтлалгүй “/s/g-/d-anu, seg/l-anu, /s/g-anu, kemek/-anu, /yiledk/-anu, `gk/-anu, k/yicedkegsen-anu” хэмээн бичжээ. Үүнийг “/s/g-/d-in/, seg/l-in/,/s/g-in/, kemek/-in/, /yiledk/-in/, `gk/-in/, k/yicedkegsen-in/” гэж бичнэ.2. Өгөх оршихын тийн ялгалын “dur d/r”, “tur t/r” нөхцөлийг хатууд хатуу, зөөлөнд зөөлөн гэсэн зарчмыг баримтлан бичдэг заншилтай. Зөөлөн дэвсгэр болон эгшигт “dur d/r”-ийг, хатуу дэвсгэрт “tur t/r”-ийг залгах ёстой. Гэтэл үүнийг “aru-tur, oruqui-tur, angqantur” гэх буюу “b/k/n-t/r, terig/ten-t/r, tereg/n-t/r, ekin-t/r” хэмээн зөрчиж бичжээ. Зүй нь “arudur, oruqui-dur, angqan-dur, b/k/n-d/r, terig/ten-d/r, tereg/n-d/r, ekin-d/r” гэж бичих учиртай.3. “lu@-a”-г эр үгэнд дагуулах ёстой ч “/s/g-lu@-a” хэмээн буруу дагуулжээ. Үүнийг “/s/g-l/ge” гэж бичнэ.4. Олон тооны “nar” дагаврыг эдүгээ ихэвчлэн хүний ажил мэргэжилтэй холбоотой үгэнд дагуулдаг. “/s/g-nar” гэснийг “/s/g-/d” хэмээн бичих нь зүйтэй болов уу.ДҮГНЭЛТ1. Бичвэрийн хувьд, одоогийн байдлаар “Монголын 18 үсэг оршив” хэмээх модон барын 15 судрыг олж үзэн судалгаандаа хамрууллаа. Эдгээр судар нь товч, дэлгэр нэрээр уламжлан ирсэн ч “Монголын эртний цагаан толгойн судар оршив” хэмээх судрын нэр нь өөр байна. Эл нэрийг модон барын өмнөх хуудсыг хулсан үзгээр бичсэн хүн нь өгсөн бололтой. Тэдгээрийг бүтэц, агуулгын онцлогоор ньгурван ангилал (a; a1; a2)-д багтаан үзэв. Энэ ангилал хойшид нэмэгдэх магадтай. Учир нь бидний олж үзээгүй судар цөөн бус бий. Судалгаандаа хамруулсан 15 судрын 14 нь нэг судрын хуулбар, нэг нь хоёр өөр судрыг нэгтгэн бичсэн шинжтэйучраас үүнийг хуулбар ч, хувилбар ч гэж үзэхгүй. 1.1а-a1 судар нь бүтэц, агуулгын хувьд ижил юм. 1.1a1 дэх гурван судрын дотроос ҮНС-д хадгалагдан буй 12480/97 дансны дугаартай сударт дэвсгэр үсэгт төвөд гэрч хадсан ялгаа бий. Мөн 2015 онд Чин Лин, Туяа нарын эмхэтгэсэн “Монгол хэлний судлалын дурсгалт бичгүүд”-ийн 2-р ботид буй “Монголын эртний цагаан толгойн судар оршив” хэмээх нь энд буй цагаан толгойтой ижил юм. Эл судрын гарчиг болон 1а талыг хулсан үзгээр бичсэн бөгөөд түүнийг бичээч нь энэхүү нэрийг оноон өгсөн болов уу. 1.1a2 дэх судрын бүтэц нь дээрх судруудтай ижил боловч агуулга, хэрэглэсэн нэр томьёо зэргээрээ ялгаатай ч үүнийг дээрх судруудын хуулбар хэмээн үзэхэд болох бөгөөд үсэг болон дэвсгэр үсгийн аль алинд нь төвөд гэрч хадсан. Ийнхүү төвөдөөр гэрч хадах нь нэгд, ижил дүрстэй “q-@, y-j ( ), d-t, j ( ) - j ( )” үсгүүдийн байрыг тодлоход чухал ач холбогдолтой. Жишээлбэл, “y-j”-гийн дүрс төстэй, заримд нь ижил байдаг учраас үүнийг “y - j”, “j - y”-гийн аль нь эхэлж байх вэ? гэдгийг тогтооход төвөд гэрч тусалж байгаа юм. Хоёрт, өөр үсэг бичгээр гэрч хадах нь тухайн үсгүүдийн дуудлагад онцгойлон анхаарсан гэдэг нь тодорхой. Учир нь энд дурдан буй судруудад “q”-ыг цэгтэй, “@”-ыг цэггүй бичсэн байна. Хэрэв төвөд гэрч хадаагүй бол бид цэгтэйг нь “@”, цэггүйг нь “q” гэж уншина. Тиймээс дүрс ижил болоод, дүрсийн махбод нь хоорондоо солигдож уншигддаг үсгүүдийг өөр үсгээр гэрч хадсан баримтаас хэрхэн уншихыг тодруулах боломж бүрддэг учраас чухал баримт хэрэглэгдэхүүн болдог. Харин 1.2 дахь судар нь ҮНС-д хадгалагдаж буй 13221/97 гэх дансны дугаартай “Монголын нэг зуун үсэг оршив” хэмээх


63МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34судартай эхний хуудсаас бусад нь ижил юм. Иймээс эл судрыг бичээч нь 18 үсгийн эхний хуудас дээр зуун үсгийн хэсгийг нэгтгэн бичжээ.2. Үсгийн бүрдлийн тухайд, “a ba qa, va sa @a, ya ja ta, ma na ca, fa ja ( ) ra, ^a da la”-ыг 18 үсэгт багтаадаг аж. Энэ нь 1.1а-1.2 дахь сударт ижил байна. 1.1а-a1 судруудад“ ”-гаас бусад 16 гийгүүлэгчийг 7 эгшгээр амилуулж 112 үе бүтээжээ. Эхэнд жагсаасан 18 үсгээс эгшгээр амилуулсан үсгийн дараалал нь зөрөөтэй. 1.1с дэх судар 1.1а-a1 дэх судартай зарим талаараа ижил боловч 7 эгшгээр үсгийг амилуулсан дараалал, үе үсгийн тоо, нэр томьёо хэрэглэсэн байдал зэргээрээ ялгаатай. Эл сударт 18 үсгийг 7 эгшгээр амилуулж, 126 үе бүтээсэн. 1.2-т буй судар нь бусад 18 үсгийн судраас зарим үсгийн бичигдэх онцлог зэргийг нарийн тайлбарласан онцлогтой. Дээрх судруудад 18 толгой үсэг, тэдгээрийг 7 эгшгээр амилуулж, дэвсгэр болон дэвсгэрийн орхицыг дагуулсан агуулга нь бараг төлөв ижил байна. Гэвч 1.2 дахь сударт 7 эгшгээр үсгийг амилуулаагүй. “18 үсэг” хэмээх хэл зүйг уламжлалт хэл зүйн бичгүүдээс уламжлан зохиосон нь тодорхой байна.3. Дэвсгэр үсгийн тухайд, “n b @ m l r s d y v” гэсэн 11 дэвсгэрийг дагуулсан. 1.1a-a1сударт эхэнд 18 үсгийг дэвсгэрээр хувилгасан. Дараа нь 16 гийгүүлэгчийг 7 эгшгээр хувилгаж, “an en in on `n, ban ben bin bon b`n, qan ken kin qon k`n…” гэх мэтээр 11 дэвсгэр дагуулсан. 1.1a1 сударт дэвсгэр үсэгт “ay (ཨའི), av (ཨའུ)” гэж төвөд гэрч хадсан учраас “i u” хэмээн галигласан. “An (ཨང་), ang (ཨའང་)” гэж гэрч хадсан. Энд хэлний үзүүрийн “н”-д ང་-гаар гэрч хадсан нь бичээчийн алдаа хэмээн үзэж байна. 1.1a2 сударт “ba, qa”-ыг дэвсгэрээр хувилгаагүй. “A e i o `” эгшигт дэвсгэр өгсөн нь 1.1а-a1 судрынхтай адил. Төвөд гэрч хадсан нь ерөнхийдөө ижил боловч “ay (ཨཡ),av (ཨཝ), an (ཨན), ang (ཨང་)” гэж төвөд гэрч хадсан нь 1.1a1 дэх судраас ялгаатай. 1.2 сударт “v ng” дэвсгэрээр хувилгасан хэсэг болоод “y” дэвсгэрийн “pai jai ( ) rai ^ai dai lai” гэсэн үеийг орхижээ. Чанга, хөндийгөөр дэвсгэрийг ялгасан. Чанга дэвсгэрийг “a na ba @a”-д дагуулсан бол хөндий дэвсгэрт зөвхөн эгшлэг өгсөн. Ингэхдээ саармаг эгшгийг энд хольж бичсэн нь эндүүрэл болов уу.Давхар дэвсгэрийг 1.1a-a1-д “ayi bayi qayi @ayi” дөрвөн үед, 1.1a2-д “ayi bayi qayi” гэсэн гурван үед “n b @ m l r s d ng” 9 дэвсгэр дагуулж давхар дэвсгэрийн чангад орохыг үзүүлсэн. 2.1 сударт давхар дэвсгэрийг “ayin nayin bayin @ayin” хэмээн “n” дэвсгэрээр төлөөлүүлж үзүүлжээ. 1.1a2-д “our (ཝར), `/r, tour, qous (ཝས)” гэж ижил эгшиг нэг дор орохыг давхар дэвсгэрийн араас жишээгээр оруулсан байна. Энэ нь “y”-гаас гадна “v”-ыг давхар дэвсгэрээр тэмдэглэсний тод илрэл хэдий ч үнэгний “ва”-гаар дэвсгэр үсгийг төвөд хэлэнд ч тэмдэглэдэггүй. 1.1a2 болон 2.1 дэх сударт давхар дэвсгэрийн хөндий үгэнд орох жишээг үзүүлээгүй. Харин 1.1aa1-д “eyin teyin”-ээр жишээ татжээ.Дэвсгэрийн орхиц. 1.2 дахь сударт дэвсгэрт орхиц дагуулаагүй. 1.1a-a1-д “a ba qa @a” гэсэн дөрвөн үед, 1.1a2-д “a ba qa” гэсэн гурван үед 11 дэвсгэр дагуулж, тэдгээрт “ ” хэмээх дэвсгэрийн гурван орхицыг дагуулсан байна.4. Нэр томьёоны тухайд, 1.1а-a1-д нэр томьёоны зүйл үгүй. 1.2 дахь сударт уламжлалт нэр томьёоноос үсэг зүйд холбогдох нэр томьёонуудыг түлхүү хэрэглэсэн. “Ах, эх” үсгийг “анх үсэг” хэмээн нэрлэсэн. Агшлага, эгшлэг хэмээх нэр томьёог хэрэглэж түүнийг тодорхой тайлбарласан. Эгшлэгийг дагуулсан жишээ


64МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34үзүүлсэн боловч агшлагыг дагуулсан жишээ үгүй. 1.1a2, 1.2 дахь сударт “дэвсгэр үсэг” хэмээх нэр томьёог хэрэглэсэн. 1.1a2-д “давхар дэвсгэр”, “орхиц” гэсэн нэр томьёог хэрэглэж, холбогдох жишээг дагалдуулсан. 1.2-т “эр, эм үсэг, чанга, хөндий үсэг, саармаг үсэг, ацаг” зэрэг нэр томьёог хэрэглэжээ.5. 1.1a2-д “дэвсгэр” гэдэг үгийг алдаатай бичсэн. 1.2 дахь сударт үгийг буруу бичсэн, нөхцөлийг буруу дагуулсан алдаа олон гаргажээ. Үүнийг “Тав. Бусад” хэсэгт тодорхой дурдсан учраас дэлгэрэнгүй бичихгүй.A COMPARISON OF THE MONGOLIAN ALPHABET SUTRA’ TEXT OF EIGHTEEN MONGOLIAN LETTERS EXISTENCEAbstractQuite a few alphabets are called numbers in the grammatical texts that have been handed down to this day. For example, twelve alphabets, eighteen letters, thirty letters, one hundred letters, one hundred eight letters, and one hundred twenty-three letters are stored in the libraries of Mongolia, The Russian Federation, and The People’s Republic of China. There are works by researchers who have studied some of the above-mentioned alphabets, but “Eighteen Mongolian letters” mentioned here have not been specifically studied. Therefore, the similarities and differences between the alphabetic texts were compared and studied.НОМ ЗҮЙА. Сурвалж хэрэглэгдэхүүнMong@ul-un arban naiman /s/g oru^iba. 5 нүүр. Дансны дугаар 12457/97; 12458/97; 12459/97; 12460/97; 12463/97; 12464/97; 120465/97; 12466/97; 13078/97; 13230/97. МУҮНС. 2005. Early Mongolian Linguistic Texts. Introduced by Zh.Serjee. Treasures of Mongolian Culture and Tibeto-Mongolian Buddhism. Volume. Edited by Geza Bethlenfalvy. Budapest. p.98-106.Mong@ul-un arban naiman /s/g oru^iba. 5 нүүр. Дансны дугаар 12480/97. МУ-ҮНС; Дансны дугаар Ш2-100 (МН-10). Ц.Дамдинсүрэнгийн гэр музей.Mong@ul-un arban naiman /s/g, arban nigen dibisker, @urban orkica-lu@-a selte oru^iba. 15 нүүр. Зохиогчийн гурван тэмдэгт 49монг М77. Дансны дугаар 12481/97. МУ-ҮНС; 2018. Уламжлалт монгол хэл зүйн дээж бичгүүд. Эрдэм шинжилгээний удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн С.Мөнхсайхан, Ж.Сэржээ. Улаанбаатар, Монгол: “Удам соёл” ХХК. 161-169-р талд.Mong@ul-un arban naiman /s/g oru^iba. 6 нүүр. Дансны дугаар 13071/97. МУ-ҮНС.Mong@ul-un erten-/ ca@an tolu@ai /s/g oru^iba. Чин Лин, Туяа. (Эмхт.). (2015). Mong@ul kelen-/ sudulul-un durasqaltu bicig-/d. Cing Lin, Tuya@-a emkidkebe. Mong@ul tul@ur bicig-/n cubural.qoyadu@ar emkidkel. ӨМСХХ. 368-370-р талд.Б. Судалгааны хэрэглэгдэхүүнБилгүүдэй, Г. (1998). Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн монгол номын бүртгэл. I боть. Редактор С.Байгалсайхан. Улаанбаатар, Монгол: “Одсар системс” ХХК.Ганболд, Д., Гэрэлсүрэн, М. (2020). Монгол бичгийн хэлний судлалд орох үүд (Өнөө хүртэлх үеийн бичвэр болон судлалын ном зүй). Редактор Ц.Өнөрбаян. Улаанбаатар, Монгол: Соёмбо Принтинг ХХК.Гэрэлсүрэн, М. (2018). Монгол бичгийн хэл зүйн ном зүйн тойм. Хэл шинжлэлийн магистрын дипломын ажил. Эрдэм шинжилгээний удирдагч Д.Ганболд. МУБИС-НХУСМонгол хэлний тэнхим.Мөнхсайхан, С., Сэржээ, Ж. (Эрх.). (2018). Уламжлалт монгол хэл зүйн дээж бичгүүд. Эрдэм шинжилгээний удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн С.Мөнхсайхан, Ж.Сэржээ. Улаанбаатар, Монгол: “Удам соёл” ХХК.


65МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Тунгалаг, Б., Дуламсүрэн, Ц. (2011). Монгол гар бичмэл барын номын ном зүй. Редактор Г.Аким, Ж.Цэзэн, Ц.Баттулга. Улаанбаатар, Монгол: “Арилдал” ХХК.Цэвэл, Я. (Эмхт.). (1937). Ulus-un nom-un sang-un azi-yin anggi-dur b/k/i mong@ul anggiyin bicimel ba darumal nom bicig-/d-/n b/ridkel, emkidkegsen Ya.Cebel. Ula@anba@atur.Чин Лин, Туяа. (Эмхт.). (2015). Mong@ul kelen-/ sudulul-un durasqaltu bicig-/d. Cing Lin, Tuya@-a emkidkebe. Mong@ul tul@ur bicig-/n cubural. qoyadu@ar emkidkel. ӨМСХХ.Энхтунгалаг, Д. нар. (Эмхт.). (2020). Монгол улсын Үндэсний номын сан дахь монгол бичгээрх сурвалж бичиг. Бүртгэн мэдээлэх ном зүй. Боть I. Эмхэтгэсэн Д.Энхтунгалаг, Т.Баярлах, Б.Цогжаргал, Х.Ундрах, Т.Наранчимэг. Ерөнхий редактор Э.Пүрэвжав. Улаанбаатар, Монгол: “Соёмбо принтинг” ХХК.


66МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34БИЙРИЙН БИЧЛЭГИЙН ХӨГЖИЛС.Гандэлгэр1Түлхүүр үг: Монгол уран бичлэг-бийрийн бичлэг-бичлэгийн тиг-хөгжилшинэчлэлУдиртгалУран бичлэгийн үүсэл гарлын талаарх эрдэмтдийн санал дүгнэлтээс харвал,уран бичлэг нь дорно дахинд МЭ-ий V зууны үед “Хан гүрний үсэг” буюу “Ханзүсэг”-ийн бичлэгийн тигээс үүдэлтэй хэмээн үздэг. Өрнө дахинд 14-р зууны үедэртний Грект “Каллиграф” (каллос буюу “гоё, сайхан”, графиа буюу “бичих) гэсэнүгийг хэрэглэж ирсэн гэж үздэг байна. Эл үгийг утгачилбал, өрнө дахинд бичлэгзүйг гоё бичих, сайхан бичих, цэвэр бичих зэргээр хэлбэр буюу харагдах талыгтодотгон нэрлэжээ. Харин монгол хэлнээ “Уран бичлэг” хэмээн буулгасан нь гоёсайхан бичихээс гадна “Уран санаа, уран сэтгэмж, уран дүрслэл, уран өгүүлэмжгаргах” хэмээсэн давхар утга агуулж буйгаараа онцлогтой.Энэ нь тэнгэр газрын ивгээл, арга билгийн шүтэлцээнд сүлэлдэн амьдардагмонголчуудын сэтгэлгээний илрэл төдийгүй монгол хэл аялгууны хөдлөшгүйбаримт болсон, дэлхийн бичиг үсгийн бүх шинж /Зургийн бичиг буюу pictography,утгын бичиг буюу ideograph, үеийн бичиг буюу syllabography, авианы бичиг буюуphonography/-ийг агуулсан Үндэсний бичигтэй салшгүй холбоотой.Бичиг үсгийн түүхтэй улс үндэстэн бүр уран бичлэгийн түүхэн уламжлалтайбөгөөд бичлэг зүй нь тухайн үндэстний оюун сэтгэлгээ, соёл түүх, өв уламжлал,ёс заншил, хөгжил дэвшил зэргийг илэрхийлдэг ажээ. Монгол уран бичлэг ньдүрслэл, утга илэрхийлэх боломжоороо бусад улсын уран бичлэгээс ялгаатай.Уран бичлэг нь харьцангуй өргөн ойлголт бөгөөд бичгийн тиг, бичих арга зүй,бичүүрээс шалтгаалан олон салбар айд хувааж болно. Иймд бийрийн бичлэг ньуран бичлэгийн нэг төрөл хэмээн ойлговоос зохилтой.Үндсэн хэсэгМонгол уран бичлэгийн үүсэл гарлыг монголчууд бичиг үсэг хэрэглэжэхэлсэн тэр цаг үетэй хамтатган үздэг. Одоогоор бидэнд мэдэгдэж буй чулуундээр урлан, сийлбэрлэсэн монгол бичгийн чухаг нандин дурсгал бол 1224-1225оны орчимд хамаатах “Чингисийн чулууны бичиг” хэмээн нийтэд түгсэн гэрэлтхөшөө юм. Уг чулуун судрыг тэнгэр газрын харьцаа, үг үсгийн мөр тэтгэх ёс, мөрхоорондын зайг нарийн баримталсан, хүндэтгэл, бахархлын өгүүлэмжтэй үсгийнурлагийн нандин олдвор төдийгүй уран бичлэгийн нэн ховор судлагдахуунхэмээн тодорхойлдог. Мөн 1289 онд Францын Филипп хаанд Аргун хаанаас илгээсэн захидлынбичгийг эрдэмтэн, уран бичээч Л.Жумдаан “Эртний тигээр бичсэн эл захидлыг“Чингисийн чулууны бичиг”-тэй харьцуулахад бичлэгийн тиг хэлбэр нь адил1 МУБИС-ийн Багшийн сургуулийн багш.


67МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34төстэй боловч бичгийн хэрэглэгдэхүүн /зөөлөн цаас, хулсан үзэг/, бичсэнаргаараа ялгаатай байна. Энэ захидал нь мөн л монгол уран бичлэгийн нэгэнховор нандин дурсгал болно” (Жумдаан Л. 2013,х.192) хэмээн дүгнэсэн болэрдэмтэн, судлаач М.Саруул-Эрдэнэ “Монгол уран бичлэгийн философисэтгэлгээ” нийтлэлдээ:“Мөнх тэнгэрийн хүчин дорХааны суу дорАргун үг ману” хэмээн эхлэх энэхүү захианы эхний гурван мөрийг нарийнажиглавал дэдмөр нь эхнийхээсээ,гутгаармөр нь дэдмөрөөсөө яльгүй доохноосбичигдсэн нь харагдана. Энэ нь энэ гурван сүрлэг хүчний, өөрөөр хэлбэл, Мөнхтэнгэр, Их хаан Хубилай, Ил хаан Аргун гурвын хэн нь хэнээсээ илүү хүчтэй,чухлыг үзүүлж байгаа хэрэг. Дараа нь Францын хааны нэр зүй ёсоор бичигджээ.Ирэд Варанс гэж галиглан бичсэн нь “Рой де Франс” гэсэн үг юм. Аргун хаанынэрийг босоо хүнээр зүйрлэн бодвол өвдөг тушаа нь бичсэн байгаа нь бас лцаанаа далд агуулгатай. Энэ бол монгол албан бичиг эрхлэх уламжлал дахьмөр тэтгэх ёсон юм. Үүнээс гадна мөрийг төгсгөхдөө сүүлийг уртасган татажтэнцүүлсэн, хамгийн төгсгөлийн “бичибэй” хэмээх үгийг уран бичлэгийн өндөртүвшинд хийсвэрлэн татсан зэргээс үзэхэд Аргун хааны захиа нь каллиграфынүнэтэй дурсгал болох нь тодорхой” хэмээжээ.Монгол бийрийн бичлэг нь хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болжхэрэглээ, зориулалт, бичээчийн ур чадвараас шалтгаалан олон тиг, хэв маягболон дэлгэрснээс гадна бичгийн хэрэглэгдэхүүнд ихээхэнд өөрчлөлт гарсан.Уламжлалт тигүүдээс гадна урлаг тиг, дүрслэлт тиг, мөн хувь хүн /бичээч/-ий урчадвар, мэргэшлийн онцлог, сэтгэлгээг илэрхийлсэн өвөрмөц бичлэгийн тигүүдбүрэлдэн тогтож, хөгжиж байна.Энэ талаар эрдэмтэн, уран бичээч Л.Жумдаан “Бичиг үсгийн хэрэгцээ,шаардлага өсөн нэмэгдэхийн хэрээр бичгийн багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн ньцаг үеэ даган өөрчлөгдөн боловсронгуй болж, сайжирсаар иржээ. Үүнийг дагаадбичих арга барилд чанарын өөрчлөлт гарч, бичлэгийн төрөл хэлбэр олширсонбайна. Чулуу болон хатуу зүйл дээр хурц ирмэгтэй зүйлээр мөр гаргаж, зорж,сийлж бичиж байснаа даавуу, торго, цаас зэрэг зөөлөн эд зүйлс дээр төмөр бахулсан үзгээр бичих, үнсэн самбар ашиглах, оёж хатгах, дармалдах, барлахзэргээр бичих болсон. Ялангуяа уран бичлэгт үсэн бийрийг хэрэглэх болсоннь бичигчээс ихээхэнд ур ухаан, чадвар, мэдрэмж шаардах болсон төдийгүйуран бичлэгийн хөгжилд том ахиц гарсан байна. Уран бичлэгийг үсэн бийрийнбичлэгээр төлөөлүүлэн ойлгох хандлага ч байдаг. (Жумдаан Л. 2013, х.193)Сүүлийн жилүүдэд бийрийн бичлэг шимтэн сонирхогч, бичээчдийн тооолширч, түүнчлэн бичлэгийн тиг, зохиомж, шийдэл, ур чадвар зэрэгт ахиц гарчбайна. Мөн гадаад, дотоодод бийрийн бичлэгийн үзэсгэлэнгүүд удаа дараагарч байгаа нь уран бичээчдийн ур чадвар өсөн нэмэгдэх, хөгжин чадваржих,үнэ цэнтэй бүтээл туурвих, үнэт өв болон үлдэх таатай нөхцөлийг бий болгожбайна. Мөн Үндэсний бичиг үсгээ сурах судлах, сурталчлах таниулах, түгээндэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.Мөн нэг талаар бийрийн бичлэг урлагийн түвшинд бие даан хөгжиж буйн


68МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нуталгаа бөгөөд хүмүүсийн сайхны мэдрэмж урлаг талаас нь харах хандлага,үндэсний бичгээ эрхэмлэн дээдлэх үзэл төлөвшсөний үр дүн. Нөгөө талаардэлхий нийтээрээ даяаршиж буй өнөөгийн нийгэмд бичиг соёл, үүх түүх, өвсоёлоо авч үлдэх үндэсний үзэл бүрэлдэж буйн нэг илрэл хэмээн үзэж болно.Уран бичээчдийн бүтээлүүдээс харахад монгол бичгийн уламжлалт тиг, бичихзүйд суурилсан уран бичлэг, орчин үеийн дүрслэхүйн урлагтай хослуулсан уранбичлэг гэсэн 2 урсгал (чиглэл)-д хувааж үзэж болох мэт.Энэ нь уран бичлэг, түүний дотор бийрийн бичлэгийн хөгжилд гарч буйнэг дэвшилтэд үзэгдэл бөгөөд орчин үеийн уран бичээчид дорнын хийгээдөрнийн бичлэг зүйн уламжлал, шинэчлэлийг хослуулан монгол бичгийн онцлог,үндэстэний сэтгэлгээнд нийцүүлэн өөриймсүүлж, монгол бийрийн бичлэгийнурлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, сурталчилж байгаа нь монгол уранбичлэгт гарч буй шинэчлэл юм.Орчин цагийн бийрийн бичлэгт түүчээлж буй бичээчдийн бүтээлээс харахад,зохиомж шийдлийн, өнгө зохицлын, бичлэг дүрслэлийн шинэчлэлүүд гарчбайгаа нь ажиглагддаг. Тэдний бүтээлд өрнө дахины уран бичлэгийн уламжлалболох хэлбэрийг чухалчилсан уран гоё, уран сэтгэмж, уран мэдрэмж хосолсонбүтээлүүд мөн дорно дахины бичлэг зүйн уламжлал болох утгыг голчилсон гүнсанаа, гүн бодрол, гүн ухааныг цогцлоосон хийсвэр бүтээлүүдийг ч туурвижбайна. Тухайлбал, (Зураг 1) Ц.Тамир “Бүсгүй” (Зураг 2). Ц.Тамир “Бөртэ чоно”ДүгнэлтҮндэсний бичиг нь нүүдэлчин ард түмний сэтгэлгээ, эрх чөлөөт тусгаарбайдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц, босоо тэнхлэгийн дагуу бичдэгучраас бийрийн бичлэгт маш сайн зохицдог. Энэ нь монгол бийрийн бичлэгийннэг онцлог бөгөөд шинэ түвшинд гарч ирж буйн илрэл юм.Бийрийн бичлэг нь бичээчээс маш торгон мэдрэмж, ур ухаан шаардсан,өргөлт даралт, айзам хэмнэл дор бүтдэг өөрийн өнгө аяс, утга, хэл /өгүүлэмж/-тэй нэгэн төрлийн амьд зураасны урлаг.Бийрийн бичлэгийг зарим хүмүүс бичиг талаас нь тодотгодог бол нөгөөхэсэг нь дүрслэхүйн урлаг талаас чухалчилдаг. Өнөөгийн бичлэг зүйд энэхоёр хандлага, үзэл бүрэлдэн тогтож, хөгжиж байна. Уран бичлэг нь чөлөөтсэтгэлгээний урлаг /орчин үеийн модернист урлагтай төстэй/ учраас ямар нэгэнурсгал чиглэлд хамаатуулан, нэг талаас ойлгох нь учир дутагдалтай.Чингэхдээ монгол үндэсний бичгийнхээ онцлог шинж, бичлэгийн тигийгхадгалан, орчин үеийн дүрслэхүйн урлагтай хослуулан хөгжүүлэх нь зүйд нийцэх


69МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34болов уу.Монгол уран бичлэгийг дан ганц бийрийн бичлэгээр төлөөлүүлэн ойлгохнь нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт бөгөөд үзэг /модон, төмөр, хулсан/-ээр бичих уламжлал байсныг судлах, сэргээн хөгжүүлэх шаардлагa байна.Мөн урьдын бичгийн мэргэдийн бийрийн тигийг нийтэд сурталчлах, уламжланхөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ байна.SummaryThe principal objective of this paper is to give a brief information about the technological innovation of the Mongolian calligraphy and brush writing. Mongolian calligraphy and brush writing is an abundant resource of research. Mongolian script isfully consistent to express nomad people’s thought and their independence. It is alsofully convenient to use brush for its’ vertical writing line. It is the most specific characteristic of the writing and the subject of its’ current rise. A brush writing is a livingart of curve which has its own color, meaning and way of expression, also it requireswriter’s aesthesia, as well as writer’s special technique such as up rise, pressure,and rhythm.Ашигласан материал:1. Жумдаан, Л. (2013). Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил. Монголсудлалын чуулган ЭШБ. №15. Уб.2. Батбаяр, Д. (2001). Монгол уран бичлэгийн түүх. Тэргүүн дэвтэр. Уб.3. Гандэлгэр, С. (2012). Бийрэн бичлэгийн ач холбогдол, заах арга зүй.Магистрын дипломын ажил. Уб.4. Саруул-Эрдэнэ, М. (2014). Монгол уран бичлэгийн философи сэтгэлгээ”нийтлэл /Dayarmongol.com/5. Бай Бөх. (2003). Монгол уран бичлэгийн ухаан. Хөх хот.


70МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34МУБИС-ИЙН НОМЫН САНГИЙН ТАНСАН ЛАМЫН ГАР БИЧМЭЛС.Хөвсгөл1Монголд “Тансан ламын үлгэр” хэмээн алдаршсан “Баруун этгээдэд зорчсонтэмдэглэл” нь Хятадын дундад зууны үеийн алдартай романуудын нэг бөгөөдXVI зууны 2-р хагаст Мин улсын У Чэнь энь гэдэг хүн зохиожээ. Энэ зохиол түүхэнбаримтан дээр тулгуурлан аман зохиолын баялаг сангаас урган гарч, хүний оюунухааны урнаар зохион сэтгэх гайхамшигт авьяасын илрэл болсон бүтээл болохнь энэ зохиолын сэдвээр хийгдсэн БНХАУ-ын олон ангит киноноос тодорхойхарагддаг. Энэ алдартай зохиолыг бүр XVIII зууны эхээр 1721 онд Арана хэмээххүн орчуулсан бөгөөд олон хувилбар, хуулбар байдаг боловч манай монголулсад хэвлэгдэж, анх олон нийтийн хүртээл болсон нь 1996 он юм.Нэг. Зохиолын үзэл санаа, дүрүүдийн талаар бичвэл маш их зүйл болохболовч товчлон, хувилбарууд болон орчуулгын тухай өгүүлбэл, уг зохиолынолдсон хувилбаруудаас хамгийн анхных нь 1652 онд Ши дэ тан гэдэг хүниймодон барын эх байдаг байна. Үүний дараа Чин улсын үед барласан 6 хувилбарбайдаг боловч хоорондоо цөм ялгаа зөрөөтэй тул 1954 онд Бээжинд хэвлэхдэээдгээр 7 хувилбарыг харьцуулан үзэж, Ши дэ тангийн эхийг үндэс болгон Чинулсын үеийн баруудаас сайн хэсгүүдийг авч нөхжээ. Үүнийг нь 1959 онд оросхэл рүү орчуулан 4 ботиор хэвлэсэн байна. Монгол орчуулгын тухайд болУлсын нийтийн Номын санд бүрэн ба бүрэн бус 10 хувилбар байдгийг цөм нэгл орчуулгын хуулбар гэж Э.Түмэнжаргал /МУЗ тойм. 2-р боть. Тал 186-218/бичжээ. Тэрээр мөн Улсын Багшийн ДС-ийн номын сан, УННС хоёрт байгаабүрэн 100 бүлэгтэй орчуулга нь адил бөгөөд дутуу хэсгээ хоёрдугаар орчуулгаасбуюу Гандантэгчилэн хийдийн номын санд буй орчуулгын өөр нэг хувилбарааснөхсөн гэж бичжээ.Бидний монгол гар бичмэлээс кирилл рүү чадан ядан хөрвүүлж буй энэорчуулга бол МУБИС-ийн номын санд байгаа 25х25 см хэмжээтэй ягаан даавуухавтастай, муутуу цаасан дээр бийрээр бичсэн 12 дэвтэр юм. Энэ нь бүрэн 100бүлэгтэй бөгөөд хэл найруулга сайтай хувилбар юм. 1976 онд ӨвөрмонголынХөх хотод хэвлэсэн 3 боть “Барууншаа зорчсон тэмдэглэл”-тэй харьцулахадзөрөө бага бөгөөл гол зөрөө бол Э.Түмэнжаргалын тэмдэглэснээр 9-р бүлэгтэй1 МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхим. Доктор (Sc.D)УТГА ЗОХИОЛ, АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ2023/1 Дэвтэр 1-7


71МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34холбоотой юм. Зөвхөн гар бичмэл дотор Тансан ламын намтрыг өгүүлсэн 9-рбүлэг байдаг. Харин 23-р бүлэг гэж байхгүй, 22 гээд цааш нь шууд 24-р бүлэгэхэлдэг. Гэхдээ үйл явдлын зөрөөгүй. Мөн 32, 33-р бүлгүүд хамтдаа байдаг. Энэгар бичмэлйг кирилл үсэгт буулгахдаа Өвөрмонголд хэвлэгдсэн ном, орос хэлдээрх бүрэн, товч орчуулгыг харьцуулан үзэж, бололцооныхоо хирээр зарим нэгүгийн тайлбар хийхийг зорьсон боловч алдаа мадаг байж болох тул залруулжөгөхийг уншигч, судлаач та бүхнээс хүсье. Тэрчлэн энэ гар бичмэлийн нэг томонцлог бол зарим бүлгийн төгсгөлд “Хураан чуулсан нь” гэсэн орчуулагчааснэмсэн байж болох эрэгцүүллүүд байдаг бөгөөд үүндээ орчуулагч өөрийн санаабодлоо нэмсэн байдаг.Уг зохиолыг буулгах явцад бэрхшээл саад, чадахгүй мэдэхгүй зүйл маших гарсныг үл өгүүлэн, зарим нэг өөрчилсөн зүйлээ анхааруулъя. Юуны өмнөтус номыг уран зохиол судалдаг Их, дээд сургууль болгонд “Дорно дахины УЗ”үздэг хөтөлбөртэй болсон боловч унших ашиглах ном, гарын авлага, дадлагынхичээл хийх эх зохиол бага бэрхшээлтэй байгааг харгалзан, багш хүний хувьдоюутан сурагчдадаа зориулан хэвлэх гэж байгаа тул эртний бичгийн хэлнийзарим нуршуу үг хэллэгийг өөрчилсөн юм. Үүнд эхлээд “тэр өгүүлрүүн” гэсэнмөртөө өгүүлсэн үгийнх нь ард дахин “хэмээн өгүүлсэнд, тэр өгүүлрүүн” гэх мэтдавтан бичсэн байдгийн эхний “өгүүлрүүн” гэдгийг хассанаас гадна зарим газар“хэмээн өгүүлсэнд” гэдгийг “гэсэнд” гэх мэтээр өөрчиллөө. Уг зохиолын сэдвээрхийсэн уран сайхны олон ангит кино гарч, хүмүүсийн сонирхлыг их татсан үедбас нэг анхааруулах зүйл бол кинонд зохиолын зарим хэсгийг нэмж баяжуулан,сүрлэг байдлаар дүрсэлсэн байхад, зарим хэсгийг товчлон хурааж хассан зүйлих байдгийг ойлгох хэрэгтэй. Мөн бага зэрэг өөрчлөн санааг тодотгосон хэсгүүдч байгаа.Хоёр. МУБИС-ийн Төв номын санд байгаа гар бичмэлүүд.1. Цаасны хэмжээ: 25х25 см2. Хуудасны тоо 75x23. Цаас: муутуу4. Бичгийн хэрэглэл: бийр5. Номын хэлбэр: үдмэл6. Юугаар бичсэн: хар бэх7. Хаана байгаа: МУБИС-ийн номын сан.8. Тамга тэмдэг: байхгүй. Бүлгийн дугаарыг төгсгөлд нь бичиж шунхаар тодотгосон.№ Бүлэг№Хавтасны зураг Гар бичмэлийнтодорхойлолтЦохолборболононцлог1 1-6 Хуудасны тоо 75 хамар1,2-р бүлэг- 12а3-р бүлэг- 38Б4-р бүлэг- 51а5-р бүлэг -63Б6-р бүлэг -75Б


72МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34 2 7-12 Хуудасны тоо 93x2=1867-р бүлэг -11Б8-р бүлэг -24а9-р бүлэг -44а10-р бүлэг -58а11-р бүлэг -73Б12-р бүлэг -93Б9-р бүлэг3 13-23 Хуудасны тоо 98x2=19613-р бүлэг -8Б14-р бүлэг -25Б15-р бүлэг -34а16-р бүлэг -44Б17-р бүлэг -53Б18-р бүлэг -62Б19-р бүлэг -73Б20-р бүлэг -80Б21-р бүлэг -90а22,23-р бүлэг -99а4 24-28 Хуудасны тоо 76x2=15224-р бүлэг -12Б25-р бүлэг -25а26-р бүлэг -39а27-р бүлэг -47а27-р бүлэг -64а28-р бүлэг -76а5 29-35 Хуудасны тоо 94x2=18829-р бүлэг -18а30-р бүлэг -38а31-р бүлэг -61Б32,33-р бүлэг -7334-р бүлэг -83а35-р бүлэг -94а6 36-43 Хуудасны тоо 76x2=15236-р бүлэг -8Б37-р бүлэг -17а38-р бүлэг -26Б39-р бүлэг -36Б40-р бүлэг -46Б41-р бүлэг -54Б42-р бүлэг -63Б43-р бүлэг -76а


73МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №347 44-52 Хуудасны тоо 90x2=18044-р бүлэг -10Б45-р бүлэг -22а46-р бүлэг -31Б47-р бүлэг -41а48-р бүлэг -51а49-р бүлэг -57Б50-р бүлэг -66Б51-р бүлэг -74Б52-р бүлэг -81Б52-р бүлэг -90Б8 53-61 Хуудасны тоо 78x2=15653-р бүлэг -10Б54-р бүлэг -055-р бүлэг -18а56-р бүлэг -26а57-р бүлэг -35а58-р бүлэг -42Б59-р бүлэг -48Б60-р бүлэг -63а61-р бүлэг -78а9 62-69 Хуудасны тоо 77x2=15462-р бүлэг -16Б63-р бүлэг -23Б64-р бүлэг -31Б65-р бүлэг -38а66-р бүлэг -48Б67-р бүлэг -59а68-р бүлэг -67Б69-р бүлэг -77а10 70-79 Хуудасны тоо 84x2=16870-р бүлэг -9а71-р бүлэг -16Б72-р бүлэг -25а73-р бүлэг -33а74-р бүлэг -42Б75-р бүлэг -52а76-р бүлэг -61Б77-р бүлэг -70а78-р бүлэг -78Б79-р бүлэг -83Б11 80-89 Хуудасны тоо 72x2=14480-р бүлэг -5Б81-р бүлэг -13Б82-р бүлэг -20Б83-р бүлэг -28а84-р бүлэг -35а85-р бүлэг -42а86-р бүлэг -50Б87-р бүлэг -57а88-р бүлэг -64а89-р бүлэг -71Б


74МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3412 90-100Хуудасны тоо 70x2=14090-р бүлэг -7а91-р бүлэг -13а92-р бүлэг -18Б93-р бүлэг -25а94-р бүлэг -31Б95-р бүлэг -34Б96-р бүлэг -40а97-р бүлэг -45а98-р бүлэг -54Б99-р бүлэг -61а100-р бүлэг -64Б101-р бүлэг -69Б983 хамар x 1966 нүүрДүгнэлт:Энэхүү гар бичмэл нь бидний үед хүрч ирсэн нь бас түүхтэй. 1970-аад оныүед “хуучин юм ул болж, шинэ юм зул болж” байхад эдгээр гар бичмэлүүдийгУБДС /одоогийн МУБИС/-ийн хашаан доторх хогийн цэг дээр хаялсан байхад ньМУБИС-ийн Уран зохиолын тэнхмийн ахмад багш, аман зохиол судлаач, Булганаймгийн харьяат Даваасамбуугийн Дашдорж багш авч, учрыг тайлбарлан номынсанд буцаасан түүхтэй.1990-ээд онд Их сургуулиудад Дорно дахины уран зохиол тусгайлан заахболсон үед энэхүү гар бичмэлийг ашиглахын тулд багш оюутан хамтран кириллбичигт буулгах ажлыг эхэлж, 1996 онд 2 ботиор хэвлэн гаргаж олны хүртээлболгосон билээ. Тухайн үед олон нийтийн телевизээр Тансан ламын тухай олонангит кино гарч байсан нь тус номыг сонирхоход их нөлөөлсөн бизээ.2009 онд Н.Энхбаяр ерөнхийлөгчийн ивээлээр Дэлхийн сонгодог зохиолын50 боть хэвлэхэд энэхүү хөрвүүлгийг дахин засаж оруулсан юм.Өнгөрсөн жил Хятад улсад болсон ЭШ-ний хуралд энэ талаар илтгэлтавихаар нэр мэдүүлж байлаа. Энэ удаа энэхүү гар бичмэлүүдийг зураг хөрөгтэйнь нийтэлж, олны анхааралд хүргэхийг хүсэж энэхүү өгүүллийг тэрлэхдээгар бичмэлүүдийн хуудсыгдугаарлаж, бүлгийн эхэлсэн /хэрэг дээрээ төгссөн/ хуудсыгтэмдэглэх ажлыг хийлээ. Энд983 орчим хамар 2000 орчимхуудсыг эргүүлж, эрхийгээихэд чилээсэн маань хожмынсудлаачдад хэрэг болох бизхэмээн урамшиж сууна.Энэхүү гар бичмэлүүдийнонцлог нь 9-р бүлэг бөгөөдэнэ нь БНХАУ-ын БагшийнИх сургуулийн номын санд


75МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34байгаа гар бичмэлд энэ бүлэг байдаггүй. Энэ 9-р бүлэг нь Тансан ламын түүхийгөгүүлсэн байдаг.On the Manuscript of Mongolian translating “Journey to the West”In the Library of Mongolian National University of Education have been 12 oldhand-written books of “Journey to the West”. I dedicated transcript these books fromold Mongolian script to modern Mongolian Cyrillic alphabet. Size of these books is25x25 cm, folders are pink textile. In that books are different from adequate booksof Normal University of Khokh hoto, China. In the “Journey to the West” of Mongolian State University of Education, have been 9th part, where is shown biographyof Tansan lama, who is not in China’s books. Also some “tsoholbor” – the post partthoughts of translator are different.In the 1996 are published 2 volumes of “Journey to the West”, translating byArana with my editing in Ulaanbaatar, Mongolia. In that period in Mongolian Broadcast are shown television serial “Journey to the West” of China. Peoples, speciallychildren are very interested these story.In the 2009 I include that job to serial “50 perfect writings of World” by PresidentN.Enkhbayar, and “Journey to the West” published in Mongolia second time.“Journey to the West” is very famous writing of China’s Literature in Middle age.This translating has many features: Arana can abbreviate long poems, and namesof main characters are changed in Mongolian manner: Suan zang as Tansan lama,Sun Ukung as Bichin bagsha /monkey teacher/, and Ju baje as Gakhai bagsha /Pigteacher/. That writing is named in Mongolian language as “Tansan lamin ulger” /Storyof Tansan lama/, not a “Journey to the West”.Tansan lama with his 3 students goes by the Silk Road for study Buddhist texts toIndia and overcomes 81 adventures. They meeting Buddhist temples and strugglingwith Taoist monks, not a Muslims.Ном зүй:МУЗ тойм. 2-р боть. Э.Түмэнжаргал. Тал 186-218Тансан ламын баруун этгээдэд зорчсон түүх. хөрв. С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг. УБ.1996. I, II ботьС.Хөвсгөл. Дорно дахины уран зохиол (Түүхэн найруулал). УБ. 2014.


76МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Т.ДРАЙЗЕР СУДЛАЛЫН ТУХАЙД.С.Энхбаяр1/УБИС-ийн докторант М.Нарантуяагийн хэлбичгийн ухааны ph.D-ын зэрэггорилж бичсэн “Т.Драйзерын зохиолын уран сайхны орчуулгын эхэд хийсэнсудалгаа” сэдэвт эрдмийн ажлын тухай албан ёсны шүүмжлэгчийн санал/1. Сэдвийн сонголтын тухайд: Өнгөрөгч 20-р зуунд барууны /евроцентризм/реалист утга зохиолын уламжлал тэр тусмаа АНУ - ын үгийн урлагийнуламжлалыг Э.А.По, Ж.Лондон, М.Твен, Э.Хемингуэй, Т.Драйзернарын цөөн хэдэн зохиолчдын уран бүтээлээр төлөөлүүлэн төсөөлдөг,судалдаг тэр ч хэрээрээ ЕБС болон их дээд сургуулийн хэл – утгазохиолын мэргэжлийн ангийн сургалтад олон цагаар тогтолцоотойтайлбарлан танилцуулдаг байсан. Энэ нь тухайн цагийн нийгэм түүхийнсонголт, утга зохиолыг үзэх үзэл баримтлалтай шууд холбогдож байв.Үүнд : 1934 оны Зөвлөлтийн зохиолчдын анхдугаар их хурал дээртомьёологдсон “социалист реализм” /социалистический реализм/хэмээх нэр томьёотой холбоотой шинээр томьёологдсон “шүүмжлэлтреализм” /критический реализм/ хэмээх нэр томьёоны агуулга үзэлсанаанд хамгийн их ойр таарч тохирч байсан барууны натуралистуламжлалын дэг сургуулийг нийгэм түүхийн хөгжлийн ангич байр суурьхэмээх үзэл баримтлалууддаа багтааж, үгийн урлаг дахь нэгэн нотолгооболгон тайлбарлаж байсантай шууд холбоотой. Чухам энэ ч утгаарааөөрөөр хэлбэл шинээр томьёологдсон ангич байр сууринаас авч үзвэлТ.Драйзерийн уран бүтээл хуучин социалист системийн орнууд түүнийдотор манай улсад өндрөөр үнэлэгддэг байсан. Энэ тухай зэрэг горилогч“ ... Т.Драйзер зохиол бүтээлдээ капиталист нийгмийн үнэн дүр төрх,америк маягийн амьдралын хэв маягийг элдэв чимэггүй дүрслэн гаргаж,хөдөлмөрчин ард иргэдийн ядуу зүдүүгийн зовлонг үнэн бодитоорхаруулдаг нь социализмын үзэл сурталд ихэд нийцэн, социалист орнуудболон манай улсад өндөр үнэлэгдэж байсан юм.” /диссертацийн 17-ртал/ хэмээн тайлбарласан нь үнэхээр үнэн зөв, түүхэн бодит дүгнэлтюм. Чухам эдгээр учир шалтгааны улмаас өнгөрсөн зууны манай улсын утгазохиолын салбарт тухайн үеийн нам - үзэл суртлын бодлогоор АНУ –ын утга зохиолтой танилцуулахдаа романтизмын тод төлөөлөгчдийн нэгболох Ф.Купер, реализмын тод төлөөлөгч болох Т.Драйзер нарын уранбүтээлд хамгийн их ач холбогдол өгч нилээд идэвхтэй орчуулсан байдаг.Тиймч учраас Т.Драйзерын уран бүтээл ньмонголчуудын нэгэн үеийн утгазохиолын боловсролд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нийтээр мэдэх, онцгойтанил, дотно сэдвийн нэг юм. Тийм ч учраас өнөөдөр Т.Драйзерын уранбүтээлийн уран сайхны орчуулгын асуудлуудад анхаарал хандуулж, хэл1 МУБИС – ийн НХУС – ийн УЗТ – ийн эрхлэгч, профессор дэд доктор


77МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34– соёлын судалгаа хийж байгаа нь англи хэлт ертөнц даяаршлын үеийндэлхий дахины нийгэм – соёлын харилцааг тодорхойлох болсон эдүгээүед үнэхээрийн цаг үеэ олсон, нийгмийн болон танин мэдэхүйн тэрчлэнсургалт болон соёлын харилцааны олон талын ач холбогдолтой ажилболсоныг сайшаан тэмдэглэх санаа байна.2. Удиртгал хэсэг дэх урсгал чиглэл “гэгч” - ийн тухайд: диссертацийн 16-18-р талд Т.Драйзерын уран бүтээл натурализм болон реализмын алинднь хамаарагдах тухай зэрэг горилогч өөрийн санал бодлыг илэрхийлсэнбайна. Минийойлгосноорэнэхүү тайлбартааголтөлөв МосквагийнУлсынИх Сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, Орос – Зөвлөлтийн үеийннэрт эрдэмтэн, ОХУ - ын Сэтгүүлзүйн Гавьяат Зүтгэлтэн Я.Н.Засурскийн1957, 1964, 1973 онд бичиж хожим 2019 онд нэрт эрдэмтний 90 насныойд зориулан эмхэтгэн хэвлүүлсэн бүрэн түүвэрт нь орсон Т.Драйзерынуран бүтээлийн судалгааг голчлон ашигласан бололтой юм. “түүгээрявсан гайг үүгээр дуудав” гэгчээр Т.Драйзер хэмээх 100 жилийн өмнөхАНУ - ын уран бүтээлч чухам ямар урсгал чиглэлд хамаарагдах тухайдбид маргаж мэтгэлцэх нь ч бараг илүүц бөгөөд бид мэтийн асуудал бишбайх. Гэвч бас ямартай ч горилогч маань ийм сайхан барьцтай, цэгцтэй,уншууртай, товч тодорхой томьёологдсон цомхон бүтэц, агуулгатай,өөрийн гэсэн хандлага, аргазүйтэй ажил бичсэн хүний хувьд бие даасансанал дэвшүүлэх эрх бас энүүхэн энэ хавьдаа байх биз гэж хүндэтгэнүзэж байна. Тийм учраас диссертацийн ажлын албан ёсны шүүмжлэгчгэдэг “том” томилгоогоо ашиглаад энэхүү сэдвийн хүрээнд бяцхан шүүмжтэмдэглэх хүсэл байна. Үүнд: Горилогч Т.Драйзерын уран бүтээлийнтухай “ ... ярихад социализм, капитализмд хуваагдаж байсан дэлхийнулс төрийн системийг хөндөхөд хүрдэг. Тодруулан хэлбэл түүний талаархамерикийн болон орос зөвлөлт монгол эрдэмтэн судлаачдын үнэлэлт,тодорхойлолт зөрүүтэй байдаг...” /диссертацийн 16-р тал/ хэмээн зөвтовч тайлбарласан. Улмаар докторант М.Нарантуяа “натурализм,реализмын нийтлэг тал “аливаа зүйлийг бодитоор дүрслэн үзүүлдэгт”оршдог нь Т.Драйзерын зохиолыг аль аль тал руу нь оруулан тайлбарлах,улс төрийн зорилгоор ашиглахад дөхөм болсон. Т.Драйзерыг дэлхийдалдартай Британника, Википедия нэвтэрхий толь төдийгүй бусад уранзохиолын нэвтэрхий толь сайтуудад “натуралист” хэмээсэн байдаг ньорчин үеийн уран зохиолын чиг хандлагад нийцсэн тодорхойлолт юм” /диссертацийн 17–р тал/ гээд ийм учраас “...Т.Драйзерыг “натурализмынтөлөөлөгч” хэмээн дэлхийн жишгийн дагуу хүлээн зөвшөөрөх нь зүйтэйбөгөөд зохиолчийн туурвилзүйг судалж дүгнэхэд чухал ач холбогдолтой”/диссертацийн 17-р тал/ гэсэн энэ сэдэвт хамаарах өөрийн гол саналаадэвшүүлжээ.Өөрөөр хэлбэл Т.Драйзер бол натуралист чиг хандлагатай зохиолч болохоосреалист байгаагүй, үүнийг залруулья гэж байгаа юм байна.Гэтэл үнэн хэрэгтээ социализмын үеийн дэлхий ертөнц дэх хуваагдлыннөлөөгөөр евроцентризм төвтэй барууны утга зохиолын түүх бичлэгт


78МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34реализм хэмээх нэр томьёо тэр дундаа мэдээж шүүмжлэлт реализмыгбол бүр ярилтгүй огт хэрэглэдэггүй буюу хэрэглэхээс зайлсхийдэг байсанбол харин эсрэгээрээ орос зөвлөлтийн гэж нэрлэдэг соц системийнорнуудын урлаг уран сайхны үзэл баримтлалд натурализм хэмээх нэртомьёо, ойлголт ухагдахуунаас аль болох зайлсхийдэг байсан түүхтэй.Философи,гоозүйн үндэслэлийн хувьд ч энэ нь ихээхэн учир шалтгаантайтөдийгүй гол ялгаа нь нийгмийн хөгжлийн зүй тогтол, учир шалтгааныгтайлбарлахдаа натурализм нь байгалын шалгарал буюу Дарвинизмынэволюцийн онолыг үндэслэл болгож зохиол бүтээл дэх гол баатруудболон, өрх гэр бүл, эрх мэдлийн шилжилт мандалт бууралт тэргүүтэн ньбиологийн хууль зүй тогтлын нэгэн адил тухайн хүн болон удам угсааныбиологийн сэргэлт бууралт, цус гэх мэт ойлголттой холбон тайлбарладагбайсан бол реалист чиглэл үзэл баримтлал тэргүүтэн нь аливаа хүн,овог аймаг, удам судар цаашлаад нийгмийн томоохон өөрчлөлт сэргэлтбууралт хөгжил дэвшил тэргүүтэн нь анги нийгмийн зөрчил, нийгмийнахуй эдийн засгийн суурийн өөрчлөлтөөс шууд хамаарна гэж заадаг.Ер нь бол энэ бүхэн 19-р зууны Францын нэрт шүүмжлэгч, утга зохиолсудлаач Ипполит Тэний үндэслэсэн “Соёл – түүхийн дэг сургууль” болон“марксист шүүмжлэл” хэмээх нэр томьёон дор харьяалагддаг 19-р зууныФранцын шүүмжлэгч, утга зохиол судлаач Поль Лафарг нарын урлаг утгазохиолын хөгжил, зүй тогтлыг тайлбарласан тайлбаруудаас эхтэй бөгөөдэнэхүү хүйтэн цэвдэг хуучирсан онолын эх сурвалж, үндэслэлүүдийг эсхайхран амьд бүтээлч мэдрэмж – түүхэн туршлагыг харвал Т.Драйзерынуран бүтээлийг натурализмд гэхээсээ илүү реалист бичлэгт хамааруулахнь илүү оновчтой зөв бөгөөд энэ тухайд Орос – Зөвлөлтийн эрдэмтэнсудлаачдын томьёолол онол – аргазүйн үндэслэл, нийгэм түүхийн үзэлбаримтлалын хувьд илүү бодитой байсныг түүхийн өөрчлөлт хувирал,нийгмүүдийн /социалист ч бай капиталист ч бай адилхан – С.Э/ дотоодзөрчил зэргээс өнөөдөр хэн бүхэн харж болох байгаа билээ.Чухам энэ үндэслэлээр “Т.Драйзерын зохиолыг “реалист” зохиолынсонгодог жишээ хэмээн үзэл суртлын зэвсэг болгон ашигладаг байсаннь учир дутагдалтай бөгөөд америкийн төдийгүй оросын уран зохиолыншүүмжлэгч, судлаачид Т.Драйзерыг “натуралист” хэмээн тодорхойлдогнь орчин үеийн уран зохиолын чиг хандлагад нийцсэн хэмээн үзэж байна”/диссертацийн 123-р тал/ хэмээх зэрэг горилсон зохиолын 5-р дүгнэлттэйалбан ёсны шүүмжлэгч төдийлөн санал нийлэхгүй байна. Жишээ нь:докторант М.Нарантуягийн өөрийнх нь бичсэнээр түүний зэрэг горилсонзохиолын гол судлагдахуун болох Т.Драйзер гэгч нь үнэхээр л “тэмцэгч,реалист, коммунист зохиолч” байсан билээ. Түүх үнэнээрээ үлдэх ёстойболохоос бид засварлах ёсгүй гэдэг нь энгийн анхдагч үнэн. ТэрчлэнЗөвлөлтийн судлаач шүүмжлэгчид Т.Драйзерыг “америкийн уранзохиолын хөгжилд реализмыг урагш ахиулан хөгжүүлсэн” /Я.Н.Засурский2019/, “Т.Драйзер бол ХХ зууны америкийн уран зохиолд хүнлэг ёс,ард түмний амьдралыг дэлгэн үзүүлдэг реализмын өв уламжлалыг


79МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34залгамжлагч мөн” /Я.Н.Засурский 1964/ зэрэг үнэлэлт дүгнэлтүүдөнөөдөр яахаараа хуучирчихсан буюу хүчингүй болчихдог билээ? Гэхдээ “Т.Драйзерыг “натурализмын төлөөлөгч” хэмээн дэлхийн жишгийндагуу хүлээн зөвшөөрөх нь зүйтэй бөгөөд зохиолчийн туурвилзүйгсудалж дүгнэхэд чухал ач холбогдолтой юм” /диссертацийн 17-р тал/хэмээх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай! Нэгэнт л дэлхийнжишиг тийм байгаа бол ? “Британника” болон “Википедия” сайтуудаасхайлт хийхэд Т.Драйзер нь натуралист чиглэлийн зохиолч гэж гарч иржбайгааг та ч би ч нийтээр харж байна. Гэхдээ нэг л зүйлийг мартажболохгүй, үгүйсгэж болохгүй, туйлширч болохгүй. Энэ бол түүх түүхээрээүлдэх ёстой гэдэг алтан зарчим. Засварлаж үл болно! Плюрализм буюуолон ургальч үзэл нь өнөөдрийн хорвоо ертөнцийн нэг гол уриа дуудлагаболсон “ардчилал” гэгчийн алтан зарчим гэдгийг судлаачид мартаад нэгих хэрэггүй.3. Дараагийн асуудал буюу диссертацийн бүтэц аргазүйн тухайд: Диссертац2 үндсэн бүлэг 6 дэд бүлэг, удиртгал, дүгнэлт, номзүй, хавсралт, төгсгөлийнзүүлт гэсэн тогтсон стандарт бүтэцтэй нь судалгааны ажлын ерөнхийдүр зураг, агуулгын шийдэл, байршил тэргүүтнийг ойлгож ухаарахад тусдөхөмтэй, цэгцтэй мэдээлэл өгч чадахуйц болсон нь сайшаамаар байна.4. Диссертацийн агуулгын тухайд /А/: 1.1, 1.2 болон 2.1, 2.2 - р дэд бүлгийнтухайд судалгааныхаа /ХIХ зууны АНУ болон Т.Драйзер/ сэдвийн орчиндхолбогдох нийгэм – соёлын түүх, орчуулгын онол аргазүйд холбогдохтайлбар, үзэл баримтлалууд зэргийг зэрэгцүүлэн тайлбарлаж сонгожавсан судлагдахуун буюу Т.Драйзерын романуудын англи - монголорчуулгад холбогдох жишээ баримтуудыг үг үсэгчлэн уйгагүй түүвэрлэж,агуулгын уран сайхны орчуулга, оноосон нэрийн галиг ба орчуулгазэргийг хянан тохиолдуулж улмаар оносон ташаарсан тохиолдлуудыгбаримтаар нотлон энэхүү шүүмжлэлт – бүтээлч ажиглалтууд дээрээтулгуурлан зэрэг горилогч өөрийн итгэл үнэмшлээр тайлбарласан буюусанал бодлоо илэрхийлсэн бичлэг давамгайлж байгаа нь диссертацийгуншихад сонирхолтой, мэдээлэл сайтай, мэдлэг шингэсэн, мэдрэмжүнэртсэн, шинэ цаг үеийн дуудлага болсон практик үнэ цэнэтэй,прагматик ач холбогдолтой, бүх шатны сургалтад гарын авлага,зөвлөмж болгон ашиглах хэрэглээний /утилитарный/ өгөөжтэй байжчадахуйц, цэгцтэй сайхан ажил болжээ. Ер нь энэ эхний 4 дэд бүлэг ньерөнхийдөө ихээхэн эмпирик шинжтэй, уйгагүй түүвэрлэсэн, ажигласан,харьцуулсан, үг үсэгчлэн харсан маш нарийн чимхлүүр ажил гүйцэтгэлболсон. Ж : Ганцхан жишээ хэлэхэд л өнөөдөр бид бүхний өдөр тутмынхэрэглээ болтлоо ажил алба, ахуй амьдралын үйл ажиллагааны хүрээнднэвтэрсэн бизнес болон бизнесмен гэдэг үгийн утга үүргийг орчуулсан9 тохиолдол буюу 9 хувилбарыг, share /stok and bond/ буюу хувьцаахэмээх үгийн утга үүргийг хэрэглээний 7 тохиолдолд хэрхэн ашигласанбуюу орчуулсан хувилбаруудыг түүж, харьцуулж, зөв буруу болсон эсэхэдүнэлгээ өгөөд нарийвчлан тайлбарласан байх жишээтэй. /диссертацийн


80МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3455-59-р тал/ Тэрчлэн зүгээр нэг эмпирик ажиглалт хийгээд тэмдэглээд түүвэрлээдбайсан ч хэрэг биш тухайн орчуулгын уран сайхны амт шимт, уранчадварын онцлог, оносон зөрсөн ололт амжилт, алдаа мадаг тэргүүтнийгч бүтээлч сэтгэлгээ, гярхай ажиглалтаар эргэцүүлэн дүгнэж шүүсэнсудлагч хүний үнэлэлт дүгнэлтүүд элбэг байна. Ж : Carrie only looked at him with large, troubled eyes. She was drifting mentally,unable to say to herself what to do. /Dreiser.1982.219/ Керри түүнийг том нүдээрээ үргэсэн тором шиг л харахаас биш, чухамяахаа шийдэж чадахгүй л байв. /Драйзер. 1983.268/ He has a fine scheme of making a cool hundred million out of this. Well, hecan,t do it. /Dreiser. 2009.356/ Түүний бие үүнийг төлөвлөхдөө зуун сая долларын ашиг бардаагаарорно гэж бодсон биз. Гэвч санасан нь саранд хуцсан нохойн үлгэр болохбий. /Драйзер. 1977.517/ Энд “troubled eyes” буюу “айж болгоомжилсон нүд” гэдгийг “үргэсэнтором шиг л харах”, “Well, he can,t do it” буюу “тэр хийж чадахгүй” гэснийг“саранд хуцсан нохойн үлгэр” гэж зүйр цэцэн үгээр орлуулан орчуулсан.“Үргэсэн тором” гэсэн нь айж цочирдсон байдлын дүр дүрслэлийгтодотгосон бол “саранд хуцсан нохойн үлгэр” хэмээсэн нь тухайн зүйлийгхийж чадахгүй гэсэн санааг уран яруу илэрхийлэх арга болсон. “Хэлнийүг, хэрэглүүр цөм яруу сайхан, гагцхүү түүнийг чадмаг ашиглах хэрэгтэй”/Д.Дашдаваа/ /диссертацийн 23 – р тал/ Энэ бол мөн л зөвхөн нэг лжишээ !!!5. Диссертацийн агуулгын тухайд /Б/: 1.3 болон 2.3 – р дэд бүлгүүд ньэнэхүү зэрэг горилсон ажлын онц сонирхолтой бас ч тэр хэрээрээмэтгэлцээний дуудлага болж чадахуйц сэдэв өгүүлэмж юм болов уугэж шүүмжлэгч анзаарсан. Хэлний мэдлэг, бололцоо боломжийн хувьдхязгаарлагдмал нөөцтэй, шаардлагын төвшинд мэтгэлцэх чадвар үгүйболохоо шүүмжлэгч хүлээгээд дараах хоёр санааг тэмдэглэв. Үүнд :а/. Тухан цагийн үгийн хэрэглээ, утгыг яг тэр тухайн цагийнх нь утга,хэрэглээгээр орчуулсан нь хуучирсан болон шинэ үг хэллэгт хамааарахуу? Тухайлбал диссертацийн 60 – р талд иш татсан “shop girl” гэдэг үгийг“ажилчин бүсгүй, хүүхэн” гэж орчуулсан нь англи үгээ хуучирсан үг гэжзаагаад байна уу? “ажилчин бүсгүй” гэж орчуулсан монгол орчуулгынүгээ хуучирсан үг хэллэг гэж нэрлээд байна уу? Хэрэв орчуулгад байгаа“ажилчин бүсгүй” “хүүхэн” гэсэн утга нь хуучирсан үг хэллэгт хамаарнагэж зааж байгаа бол санал нийлэмгүй. Учир нь Т.Драйзерын “Керриэгч” романы монгол орчуулгын огноо 1983 он гэж огноологдсон байна.Одоогоос 40 жилийн өмнө байтугай өнөө ч ажилчин бүсгүй болонхүүхэн гэдэг үг монгол хэлний үгийн санд идэвхтэй хэрэглэгдэж байгаа.Тэгэхээр “... Цаг үетэйгээ холбогдон тус романд өргөн хэрэглэгддэг “shopgirl – ажилчин бүсгүй, хүүхэн” гэдэг үг өнөө үед хуучирсан үгийн жишээболж байна” /диссертацийн 60 – р тал/ хэмээх дүгнэлт нь судалгааны


81МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ажлынхаа амтанд орж бага зэрэг эдүгээчилсэн дүгнэлт юм болов уу?Эсвэл би буруу бодоод байна уу? Мэдээж өнөөдөр орчуулгын шинэхувилбар гарвал энэхүү shop girl гэх англи үгийг худалдагч гэх юмуухудалдагч охин, худалдагч бүсгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйбүр цаашлаад ярианы хэлээр лангуу ажиллуулдаг эмэгтэй, лангуун дээрзогсдог охин гэх мэтээр ёстой л түмэн янзын шинэ хэллэгээр орчуулжболох буй заа.6. Зэрэг горилсон зохиолын дүгнэлт хэсгийн тухайд : Диссертацийн 5-рхуудас дээр дэвшүүлсэн эрдэм шинжилгээний ажлынхаа зорилго,зорилттой бүрэн уялдуулж түүнээс шууд урган гарсан бөгөөд энэхүүсудалгааны ажлын бүтэц багтаамж, зорилго зорилт, агуулга, онол –аргазүйн үндэслэл, дэвшүүлсэн асуудал, задлан шинжилгээ, гүйцэтгэл,жишээ баримт. баталгаа нотолгоо зэргийг бүрэн багтаан томьёолжчадсан,маш цэгцтэй, маргахын аргагүй тодорхой, дээд зэргээр хураангуйланэмхэрдэж товчоолсон 6 дүгнэлт томьёолсон байна. “ ... соёл сэтгэхүйн ялгаанаас улбаалан зарим тохиолдолд монголахуй, уншигчдад ойртуулан орчуулсан бөгөөд тухайн улсын түүх, соёл,аж амьдралтай танилцуулах үүднээс орчуулгын аргуудыг чадварлагхослуулан ашигласан бөгөөд утга, агуулгын нэгдлийг хадгалан,орчуулгын тэнцвэрт байдлын зарчимаар орчуулжээ” /диссертацийн123 – р тал/ хэмээх зэрэг горилсон зохиолын 4-р дүгнэлтэд энэхүүсудалгааны ажлын хамгийн сонирхолтой цөм хэсэг болох 2.1 болон2.3 – р дэд бүлгүүдийн агуулга маш тод, товч, оновчтой томьёологдожчадсан. Ялангуяа монгол сэтгэлгээ, зан заншил, хэл ярианы хөрсөнд ойртуулан таацуулж буулгах нэг талын эрмэлзэл үндсэн эх болонбарууны үйлдвэржсэн суурин иргэншил, христийн соёлын нөлөөгхадгалах гэсэн нөгөө талын эрмэлзэл тэмүүлэл хоёрын алтан дунджийгэрэлхийлж “орчуулгын тэнцвэрт байдал” гэгч зарчимд үнэнч үйлчилснийголон жишээ баримтаар тайлбарлан танилцуулсан нь энэхүү судалгааныажлын танин мэдэхүйн болон хэрэглээний ач холбогдлыг онц сайхнаарөргөж өгч байгааг зориуд сайшаан тэмдэглэж байна. Ж : “...He keepeth His creatures whole,” was not written of beasts alone. Carriewas unwise, and therefore, like the sheep in its unwisdom, strong in feeling.”/Dreiser. 1982.52/ “Керри ухаан сууж, дол цохиогүй байсан ч гэлээ ухаангүй аймгийнхаадоторхи хонь лугаа адил байж зөн ихтэй байж... “ /Драйзер. 1983.68/ “To him these were ignorant and commonplace, poor sheep in a driver,shand. “Poor devils,” he thought, speaking out of the thoughts and feelings ofa bygone period of success.” /Dreiser. 1982.327/ “Бас тэд дэндүү бүдүүлэг аминдаа арчаагүй бусдын эрхэд дөртэй үхэршиг явдаг улс мэт санагджээ.” /Драйзер. 1983. 402/ Зэрэг горилогч энэхүү жишээн дээр “... Барууныхан хонийг Библийнсургаальтай холбон “эзний үгийг дуулгавартай дагагч” гэж хүлээжавдаг. Энэ нь номхон даруу зан төлөв байдлыг бэлгэддэг шашны


82МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бэлгэдлийн уламжлалтай холбоотой. ... бэлгэдлийг зөв ухан, танинмэдсэнээр “ухаангүй аймгийнхаа доторхи хонь” гэж үгчлэн орчуулсаннь зөв сайн орчуулга болсон гэж дэмжин сайшааж тэмдэглэсэн болдараагийн жишээн дээр байгаа дөртэй үхэр шиг гэх орчуулгыг “... учирдутагдалтай. Шашны бэлгэдлийн талаас нарийвчлан үзвэл зохиолчийнхониор илэрхийлэсэн далд утгыг орхигдуулсан” /диссертацийн 117-р тал/гэж шүүмжилсэн нь яах аргагүй зөв үнэлгээ мөн. Гэтэл энд бас л нөгөөхаа хамаагүй натуралист үзэл гэгчээ дурдаад “Номхон даруу, хүлцэнгүйбайдлыг” хониор бэлгэдсэн нь Т.Драйзерын натуралист үзлийн илрэлболж байна” /диссертацийн 117-р тал/ гэж шургуулсан нь ёстой л нөгөө“түүгээр явсан гайг үүгээр дуудав” гэгч болсоноос цаашгүй. Эцэст нь үгээ товчилж, бусдын цагийг хүндэлж, цагаан цайлган магтаалсайшаалаа өндөрлөе ! УБИС-ийн докторант М.Нарантуяагийн хэлбичгийн ухааны ph.D –ынзэрэг горилж бичсэн “Т.Драйзерын зохиолын уран сайхны орчуулгын эхэдхийсэн судалгаа” сэдэвт энэхүү судалгааны ажил нь энэхүү ажил нь англихэлт соёл утга зохиол, нийгэм – эдийн засаг, чөлөөт нийгмийн харилцааөнөөгийн даяар ертөнцийн нэг зайлах аргагүй орчин болсон эдүгээ цагтбарууны соёлын нэгэн үнэт эх сурвалж, содон үзэгдлийг тайлбарлантаниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, зааж сургах, судлажсурвалжлах үйл хэрэгт өөрийн гэсэн үнэ цэн бүхий судалгааны болонбичлэг туурвилын практик ач холбогдол ихтэй, өвөрмөц сонирхолтой,танин мэдэхүйн болон соёлын мэдээлэл халгиулж цалгиулсан үнэхээрхүндэтгэл төрүүлэм оюунаа нийцэт бүтээлч хөдөлмөр болж чадсаныгдиссертацийн албан ёсны экспертийн хувьд талархан тэмдэглэж байна. Жич: дахин хэлэхэд диссертацийн 16-р талд байгаа үг үсгийн алдаагаабага гэлтгүй засчихаарай гэж хүсьe. Т.Драйзер английн ерөнхий сайдФ. Рузвельт гэж хүнтэй уулзаагүй. Учир нь Англид ийм ерөнхий сайдбайгаагүй. Эдийн засгийн их хямралын үе болон дэлхийн 2-р дайны хүндбэрх он жилүүдэд 1932-1945 онд нийтдээ 4 удаа улиран сонгогдож байсанАНУ-ын цорын ганц ерөнхийлөгч болох Ф.Д.Рузвельтийн харьяалалболон албан тушаалыг санамсаргүй андуурчихсан бололтой. Энэ тухайдмөхөс би уг нь энэхүү ажлын урьдчилсан хэлэлцүүлэг дээр сануулсанюмсан. Тэрчлэн С.Энхбаяр гэж хүн 2007 онд Утга зохиолын онол гэж номбичээгүй. /диссертацийн 126-р тал/ “Ялихгүй зусар баяжихад саад” гэж үгбий. Үүнийг бас засчих эсвэл хасчихад гэмгүй. Ингээд ёстой эцэст нь тэмдэглэхэд докторант М.Нарантуяагийнхэлбичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг горилж бичсэн “Т.Драйзерынзохиолын уран сайхны орчуулгад хийсэн судалгаа” сэдэвт энэхүү эрдэмшинжилгээний ажлыг бүрэн дэмжиж, бахдан сайшааж байгаагаа албанёсны шүүмжлэгч – эксперт Эрдмийн Зөвлөлийн гишүүд баг хамт олондсонордуулан илэрхийлэхийг үүргээ гэж үзэж байна.2022.05. 31


83МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ГАНЦААРДАХУЙН ШИЗОФРЕНИ БАӨСВӨР ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДГ.Батсуурь1Түлхүүр үг: Шизофрени, шизоанализ, сэтгэц, сэтгэцийн эрүүл мэнд,нийгмийн сэтгэцийн эмгэг, ганцаардал, амиа хорлохуйЦаг үе бүхэн өөрийн гэсэн мэдрэлийн өвчнийг дагуулдаг зүй тогтолтой. Цагүе бүхний шизофренилэг хандлага нь хамгийн түрүүнд урлагтаа тусдаг. Үгийнурлаг хэмээх уран зохиол түүний нэгэн төрөл болох уянгын зохиол буюу яруунайраг нь тухайн цаг үеийнхээ өнгө аясыг хамгийн түрүүнд мэдрэн тусгадаг.Аливаа нийгмийн шизо хандлагад хамгийн түрүүнд гүнзгий өртөн түүнийгээуран бүтээлдээ илэрхийлэгчид нь яруу найрагчид байдаг нь нууц биш. Бид 2017онд бичсэн «“Харанхуй хад”-наас үүдсэн шизоанализын таталбар» өгүүлэлдээмонголын уран зохиолд:1. Ганцаардахуйн шизофрени буюу Д.Нацагдоржийн синдром 2. Сэтгэл хөөрлийн синдром буюу Б.Явуухулангийн хам шинж3. Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж4. Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн синдром зэрэг хэвшинжүүд байж болох тухай дурдсан билээ.Уран бүтээлч хийгээд нийгмийн харилцаа холбоо, нийгмээс уран бүтээлчрүү хандах хандлага, дарамт, шахалт болон түүнд үзүүлэх уран бүтээлчийнхариу үйлдэл нь уран бүтээлдээ тусдаг нь аль ч нийгмийн үед байдаг зүй тогтол.Өнгөрсөн зууны монголын яруу найргийн эхний шизо хандлагыг тодорхойлжасан Д.Нацагдоржийн яруу найргаас ямар нэгэн хэмжээгээр гуниггутрал, хийгээдамьдралаас зугатахуймэдрэгдэжбайдаг бол дараа үеийнхний уран бүтээлүүдээссоциалист монголын иргэний бахархам хувь заяа, түүний эзэн хүний хөөргөндуулал мэдрэгдэж байдаг. Энэ нь ХХ зууны манай яруу найргийн голлох шизохандлага буюу “Явуухулангийн синдром” юм. Мөнхүү хийрхэл нь мөнөөхөнцаг үе бүхэн өөрийн өвчнийг дагуулж байдаг ёсоор нийгмийн шалтгаантай. Угсэтгэцийн эмгэг нийтийг хамран дэлгэрсний учир нь тухайн үеийн дарангуйлагчтөрийн хүсэл зориг байсан агаад өөрөөр хэлбэл төрөөс “МАХН бол манай ялалтамжилтыг зоригжуулан зохион байгуулагч!”, “ЗХУ бол бидний ах улс, зөвлөлтшиг сайхан улс үгүй”, “Барууны ертөнц бол ялзарч байгаа, сөнөх нь тодорхой”,“Манай эх орон шиг хөгжиж байгаа улс үгүй, энэ орны иргэн болсон нь их хувьзаяа”, “Манай орон шиг сайхан орон үгүй”, Манайх шиг хөх тэнгэртэй газар хаач байхгүй” “Бүхнийг заагч Ленин багш”, “Бүхнийг манлайлагч Сүхбаатар” гэхмэтээр иргэдийн тархийг сайтар угаан зохиомлоор хөөргөн онгироож байснаасуг шизо хандлага дэлгэрэн хөгжих шимтэй хөрс бүрджээ. Энэхүү зохиомол тархиугаалт нь угийн хөөрүү өвчтэй яруу найрагчдад гүнзгий нөлөө үзүүлж байсанбөгөөд Б.Явуухулангийн:«...Нас юугаан хувьсгалаар эхэлсэн1 МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D)


84МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Намтар юугаан ялалтаар зузаалсанМанай энхрий хайрт намМонгол Ардын Хувьсгалт Нам» (Явуухулан. 1985, х.43) “Нам” буюу«Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө биХөмсгөн сарны аялах алсын алс тойрогтХолын хоёр одны тохиох бяцхан чөлөөндХоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээдХөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би» (Явуухулан. 1985, х.387)гээд ихэнх уран бүтээлүүдэд нь монгол хүн болж төрсөн хувь заяандаа бахарданхөөрсөн үй олон мэдрэмжүүд дүрслэгдсэн байдаг. Түүнчлэн Д.Пүрэвдоржийн:«Би аяархан урсаж байна Манай ертөнцөөс,Мавзолей руу цутгаж байдагУлс мөрний Урсгал дундБи аяархан урсаж байна.Ленин!Ленин!Ленин гэжХорвоод учирсан, учраагүйМянга мянган нүдМянга мянган зүрхХоорондоо шивнэж байна...» (Цэдэв. 1981, х.346) гэх буюу«...Хан тэнгэрт сүмбэрлэсэн Үйлдвэр уурхайн яндан дээрХаяа нийлэн сүндэрлэсэн Үлгэрийн харшийн туурган дээр Хангай, говь, талын Үлэмжийн өв баялаг дээр Халуун эх оронч бүхний Үндэсний их бахархал дээр Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!» (Пүрэвдорж. 2018, х.13) гэх мэтийн үй олонбаримтуудаас социалистмонголыниргэнийхувь заяандаахөөрцөглөнбахардсаншизо хандлагыг үзэж болно. Энэхүү шизо хандлага нь Д.Сэнгээ, Ц.Гайтав,Б.Ахтаан, Ч.Чимэд, Ч.Лхамсүрэн, С.Дашдооров, Д.Нямаа, Ш.Сүрэнжав,П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Галсан, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Цэдэв.., гээд ХХзууны ихэнх уран бүтээлчдийн бүтээлүүдээс харагддаг билээ.Яруу найргийн эрэл хайлт явсаар зөвхөн магтан сайшаасан дүрслэлшавхагдаж ирсэн бөгөөд хоосон магтаалаас зайлсхийсэн нэг чиг хандлага ньБ.Лхагвасүрэн тэргүүтэй 1980-аад онд уран бүтээл нь жигдэрсэн хэсэг уранбүтээлчдийн бүтээлд илрэх болов. Угаасаа уламжлал шинэчлэлийн хууль ёсоорЛхагвасүрэнгийн үеийнхэнд Явуухулангийн үеийнхнээс ялгарах шаардлагазүй ёсоор тавигдсан. Мөн түүнчлэн барууны орнууд хөгжлийн түвшингээрээ


85МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34социалист лагераас нэгэнт хол тасарч, социализмын хямрал гүнзгийрэнмаргаашдаа үл итгэх үзэл мэдрэгдэх болсон нь энэ цаг үетэй давхцсан байна.Үүний биелэл нь жилийн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, өндөр эрсдэлдунд өрнөх нүүдэлчин амьдралын дүр зураг, дэлхийг эзэлж асан эх түүхийнулбаанаас урган гарсан хатуу ширүүн уянга, дүрийн бүхий л боломжийг шавханүзүүр дээр аваачин харгисаар эрсдүүлэх дүрслэл болсон юм. Энэхүү дүрслэлийнхэв маяг нь өөрийгөө золин дуусах мазохист болоод бусдыг тарчилган тамлахсадист дүрслэлтэй нүүр тулахаас аргагүйд хүрчээ. Тухайлбал Б.Лхагвасүрэнгийн“Тамгагүй төр” жүжгийн:«...Хатан минь би чамд Хайртай билээ... би......Өдөр мандсан нарны хэлтэрхийг Шөнө нь би тэвэрч нойрсдог байсанТэр минь чи байсан...Өндрийн живаа оддоосГанц од дэргэдээ буулгасанТэр минь чи байсан...Удаан гэгч нь хоёулаа духаа нийлүүльеУураг тархи минь ясаа нэвтлэн үгээ ололцог... ...БоллооЁсоор болго \\эрхрэн хашгирах дор эрсүүд толгойг гэдийлгэн ам уруу нь жад нэвт дүрэн хоёр нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ/...» (Лхагвасүрэн. 2000, х.212-213) хэмээн хайртай хатныхаа ам, умайхоёрыг жадаар сүлбэн битүүлэх садист дүрслэл хийгээд,«...Уул уулын орой уулздаггүй шигҮнэнээ хэлье! Эсээ шатааж хэлье!Урсгал усан эргэж урсдаггүй шиг Үнэнээ хэлье! Цусаа буцалгаж хэлье!Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон...» (Лхагвасүрэн.2000, х.14) гэх мазохист дүрслэл болон “Улаан тэргэл сар” жүжгийн ханхүү Хадач өөрийн нүдийг улайссан төмрөөр цоргиулах, “Үр могой”, “Үндсэнхөрөнгө” дуулиудын хүүхдүүд эхийгээ тасар татан идэх болон амраг нь амрагаахөнөөх, аав нь охиноо хүчирхийлэх.., зэргээр дүрслэх нь нэн түгээмэл бөгөөдиймэрхүү дүрслэл нь зөвхөн яруу найрагч Б.Лхагвасүрэнгээр зогсохгүй З.Дорж,Ц.Чимэддорж, Б.Доржпалам, Ч.Мягмарсүрэн, Д.Энхболд болон дараа үеийнхэнболох Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Р.Эмүжин нарын зэрэг найрагчдын бүтээлд ч илэрчбайдаг. Иймэрхүү дүрслэл нь дорно дахины утга зохиолын онолоор бол голтөлөв үлгэрлэх, дүрслэх, гүтгэхийн гурав дөрвөн чимэг, үүнээс амьтайг амьгүйдгүтгэсэн, амьгүйг амьтайд гүтгэсэн, бясалгаж гүтгэсэн, үндсэндээ гүтгэхийнхүрээний л чимгүүдийг ашиглан, ямар нэгэн юм үзэгдлийг“өшигчсөн”, “хэмхчсэн”,“шидэлцсэн”, “хүү татсан”, цовхочсон”, “дэвхэцсэн”, “сүвлэсэн”, “хүлхсэн”,эсвэл “эцээсэн”, “хөөсөн”, “сульдаасан”, “тээсэн”, “тээглэсэн”, “дамнасан” үйл


86МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хөдлөлийн дүрслэлүүд,“элдсэн”,“хөөсөн”,“эцээсэн”,“цуцаасан”,“булаацалдсан”үйл хөдлөлийн дүрслэл, “эмтчих”, “сандчих”, “цөмчих”, “дугтчих”, “тэмтчих”,“бүдчих”, “сэгсчих”, “тонгочих”, “дэвхцэх”, “дайвах”, “үргээх”, ээдрэх”, “алдуурах”,“зодолдох”, “тэврэлдэх”, “үнсэлцэх”, “золголдох” гэх мэтийн үйл үгс тэдгээрийнхатуу ширүүн гэмээр дүрслэл, хувилбарт шүтсэн байдгийг утга зохиол шинжээчЛ.Хүрэлбаатар дурдсан байдаг.Мөн түүнчлэн дээр дурдсан манай уран зохиолын бас нэгэн өвөрмөц шизохандлага болох С.Эрдэнийн синдром буюу “Анимагийн хүлээс” нь эрэгтэйуран бүтээлчдэд голчлон илэрдэг эмэгтэй хүний ямагт сайн сайхнаар дүрслэххандлага юм. Зохиолч С.Эрдэнэ багадаа эцгээсээ өнчирч ээж, эмээ, охин дүүгуравтайгаа эрхлэн өссөн, анх хайрласан Санжмаа хэмээх охин нь багадаанас барсан, эгчмэд хүүхнүүдэд дурлан тэдгээрийгээ ямагт сайхнаар төсөөлөнхайрлаж амьдарсан зэргээсээ болон эмэгтэй хүнийг хэзээ ч муу муухайгаарбичиж чадахгүй болсон хүн гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Том зохиолчийндүрслэлийн хандлага нь өөрийн үеийнхэнд нөлөөлдөг зүй тогтол ёсоорС.Эрдэнийн үеийнхэнд энэ нөлөө бий. Зохиолч С.Эрдэнэтэй төслөг намтарбүхий зохиолч С.Пүрэвийг Горькийн сургууль төгсөхөд нь тодорхойлолтонд дээрнь “эмэгтэйлэг зохиолч” хэмээн бичсэн байдаг нь ч тохиолын хэрэг бус буюу.Эрэгтэйн доторх төгс эмэгтэйлэг шинж буюу анимагийнхаа хүлээснээс гарччадахгүй зохиол бүтээл бүртээ анимагийнхаа түлхээсээр эмэгтэй дүрээ бүтээдэгС.Пүрэвийн бичсэнчлэн “Ертөнц охидоороо жаргадаг” хэмээн дүрсэлдэг уранбүтээлчид гэвэл П.Лувсанцэрэн, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн,С.Пүрэв, Б.Догмид, Ж.Лхагва, Д.Норов, Гүр.Нямдорж, Д.Намсрай, До.Цэнджав..,гээд ихэвчлэн үргэлжилсэн үгийнхэн байдаг бөгөөд С.Эрдэнийн “Наран тогоруу”-гийн охин, “Хойт насандаа учирна” романы Цэвэлмаа, П.Лувсанцэрэнгийн “Усшиг цэнхэр” өгүүллэгийн Дагиймаа, П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгийнДагиймаа, “Их Тээлийн даваа” туужийн Гарамханд, Гүнсмаа, С.Пүрэвийн “Азынцэнхэр уулс” өгүүллэгийн Гэрэлмаа, “Усны гудамж” романы Өлзиймаа, “Цагцагийн урсгал” романы Мягмар, “Уулын намар” туужийн Алимаа, Ж.Лхагвагийн“Арван долоотой байхад”-ын Бөөдэй, Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужийнХишгээ, “Сэрэвгэр хадны зэрэглээ” туужийн Замбага, Гүр.Нямдоржийн “Өнчинхүний хоолой”-гийн Санаа, “Бэнсэн үлгэрч”-ийн Алтнаа, До.Цэнджавын “Хөхжавар” туужийн Бадамаа, “Хоёрын даваа” өгүүллэгийн Оюун, “Маргааш л дайнэхэлчих юм 1080 хоног минь” эсээ туужийн цагаан гуталтай бүсгүй.., гээд манайуран зохиолын эмэгтэй дүрүүдийн сор болсон гойд сайхан бүсгүйчүүдийн дүрүүдтодрох бүлгээ.Өмнөх үеийн буюу ХХ зууны манай уран зохиолын шизо хандлага иймбайсан бол өнөө цагт байдал өөр болжээ. Австрийн эрдэмтэн В.Франкл2«Цаг үе бүхэнд өөрийн гэсэн мэдрэлийн өвчин дэлгэрдэг учраас түүнд тохирсон сэтгэцийн эмчилгээ шаардагдах нь гарцаагүй юм. Бид өнөөдөр Фройдын үе шиг бэлгийн хэрэгцээнээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг биш 2 Виктор Эмиль Франкл (Viktor Emil Frankl) 1905-1997 онд амьдарч байсан, Австрийн сэтгэл зүйч,философич, мэдрэлийн эмч, Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хорих лагерт хоригдожявсан тэрбээр логотрапийн арга буюу утгаар нь эмчлэх арга зүйг үндэслэгч, Венийн их сургуулийнпрофессор.


87МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34оршихуйн хэрэгцээтэй холбоотойгоор үүссэн гаж үзэгдлүүдтэй тулгарах болов. Өнөөдрийн мэдрэлийн өвчтөнүүд Адлерийн үеийнх шиг дутуугийн мэдрэмжээс бус юу ч үгүй хий хоосон сэрэхүйгээс эхтэй утга санаа алдагдах гүний мэдрэмжээс шалтгаацсан өвчлөлтэй учир би оршихуйн хоосон орон зайн тухай ярьж байна» (Франкл. 1990, стр.24) хэмээсэн бөлгөө.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 онд гаргасан мэдээллээр дэлхийнхүн амын 792 сая нь буюу хүн төрөлхтөний 10,7 хувь нь сэтгэцийн ямар нэгэнэмгэгтэй. Үүнээс 284 сая нь сэтгэл түгших, 264 сая нь сэтгэл гутралын эмгэгтэй.Монгол улсын хувьд 2018 оны байдлаар амиа хорлох тохиолдлын тоо 100,000хүн тутамд 18,67 хувьтай, 13-18 насны хүүхдүүд сүүлийн нэг жилийн дотор 23хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн байгаа бол 9,3 хувь нь амиа хорлохоролдлого хийсэн байгаа нь 4 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн дүн гарсан байна. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс 2021 оны 11-12 сард сэтгэцийнэрүүл мэндийн судалгааг улс хэмжээнд хийсэн бөгөөд уг судалгаанд 7919 хүнхамрагдсан байна.Судалгаанд хамрагдагсдын:- 62.2 хувь нь архаг сульдлын хам шинжтэй,- 55 хувь нь сэтгэл түгших хам шинжтэй,- 48.5 хувь нь биеших эмгэгтэй,- 39.6 нь сэтгэл гутрах хам шинжтэй байна.Дээрх сэтгэлзүйн хам шинжүүд эмэгтэйчүүдэд илүү ажиглагджээ. Тухайлбал,эмэгтэйчүүдийн 66.8 хувь нь архаг ядаргаатай, 60,4 хувь нь сэтгэл түгших хамшинжтэй, 54,6 хувь нь биеших эмгэгтэй байна гэсэн дүн гарчээ. Нийгмийнсэтгэл зүйн энэ байдал нь урлаг уран зохиол түүний дотор яруу найрагт гүнзгийтусан илэрсэн байх учиртай. Учир нь уран зохиол түүний дотор яруу найраг болуран зохиолын хамгийн мэдрэмтгий зүйл бөгөөд нийгмийн сэтгэц, сэтгэл зүйнөөрчлөлтийн тусган буулгахдаа бусад төрөл зүйлүүдээсээ илүү хурдан байдагталаар дээр дурдсан.Хүмүүний оршихуйд хамгийн хурцаар тавигдаж байгаа эхний хүчин зүйл ньганцаардал. ХХ зууны хоёрдугаар хагасаас эхлэн эмэгтэй хүн эрэгчингүйгээрамьдрах эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдсэн гэжүздэг ба энэ нь уламбүрлавширсаар эдүгээ гэр бүлийн моногами бүтцэд эвдрэл гарч байна хэмээн бичихболов. Моногами буюу нэг эмэгтэй, нэг эрэгтэй, хүүхдүүдээс бүрдсэн гэр бүлийнбүтцийг эртний Ромын үеэс өмчийн маргааныг шийдвэрлэхэд хялбар, хүмүүсийнбэлгийн харьцааг нэг нэгээр нь хянуулснаар бэлгийн замын өвчний тархалтыгбууруулна гэсэн үндсэн хоёр шалтгааны улмаас дэмжсэн байдаг. Манай улсынхувьд моногами гэр бүлийн хөгжлийн түүх харьцангуй богино бөгөөд үндсэндээХХ зуунд л энэхүү гэр бүлийн бүтэц бүрэн утгаараа хэлбэршсэн. Гэтэл ХХI зуунгарч ганц бие гэр бүл, нэг эмэгтэй хүүхдээс бүрдсэн гэр бүл, хоёр эмэгтэйгээсбүрдсэн гэр бүл, хоёр эрэгтэйгээс бүрдсэн гэр бүл, транс гэр бүл гэх мэтийн гэрбүлийн олон хэлбэрүүд төлөвшснөөр нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт гарч байна.Моногами гэр бүлийн орчин шавхагдаж буйн учир нь мөнхүү гэр бүлийн үй олонхорио цээртэй холбоотой. Гэр бүлийн нөхөр ба эхнэр байхын тулд асар олон


88МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34хорио цээрийг алхам тутамдаа мөрдөх болдог бөгөөд тэдгээр хорио цээрүүд ньүндэстний өвөрмөц шинжүүдийг нэвчүүлэн улам бүр хүчирхэг болсон байдаг.Гэтэл хүний эрхийн асуудал нэн түгээмэл тавигдах бол өнөө цагт моногами гэрбүлийн гишүүний хорио цээрүүд нь хүний эрхийн түгээмэл тунхагуудтай асарих зөрчилдөх болсноор гэр бүлийн энэхүү хэвшмэл хэлбэр шавхагдан ганц биеамьдралын синдромыг тэжээх болжээ.Ингэснээр хүмүүний оршихуйн суурь асуудлуудад эвдрэл гарч байна.Тухайлбал хайр. Утга зохиолын цөөхөн мөнхийн сэдвүүдийн нэг хэмээгддэгхайрын тухай асуудал нь хүн төрөлхтөн байсан цагт байсаар ирсэн аугаа ихтэнгэрлэг ариун сэтгэл мэдрэмж. Хайрыг судлаачид янз бүрээр тодорхойлдогбөгөөд хамгийн сүүлийн үеийн тодорхойлолтоор Германы философичР.Д.Прехтийн томьёоллыг нэрлэж болох юм. Тэрбээр «Хэрэв уг таамаг үнэн бол эр, эмийн хайр гэдэг нь мэдрэмжтэй, ухаалаг гэр бүл, мөн сүрэг дэх эх-үрийн холбоосны “логик хаягдал бүтээгдэхүүн”. Эх-үрийн харьцааг мөнөөх нум гэж үзвэл эр эмийн хайр өнөөх гурвалжин. Өөрөөр хэлбэл, бидний хүйс хоорондын хайрлах чадвар нь дасан зохицлын үр дүн боловч зайлшгүй шаардлагатай байгаагүй юм. Генийн эволюцийн талаас харвал хүйсийн хайр бол “гэм хоргүй ургацаг”. Учир нь эр эмийн хооронд хайргүйгээр болж л байдаг шүү дээ» (Прехт. 2018, х.166) гэсэн байна. Өөрөөрхэлбэл эхийн хайр хэмээх төгс хайр үүсэхийн тулд бусад олон хайр үүссэнтэдний нэг нь эрос хайр хэмээсэн буй. Хүн төрөлхтөн хайранд дуртай, ядаж лдуртай байсан. Ямар нэгэн бүтээгдэхүүнд хайрын багахан орц нэмэхэд ялангуяаутга зохиол, урлагийн бүтээгдэхүүнд хайрын тун нэмэхэд л уг бүтээгдэхүүнзохис төгөлдөр болдог, бас сайн борлогддог. Угтаа дэлхийн сонгодог зохиолуудгэдэг бол угтаа хайр ба өс хонзонгийн л дүрслэл байдаг. Тийм ч учраас хайрбол хүмүүний оршихуйн суурь ойлголтуудын нэг гэж тооцогддог. Гэтэл өнөө үедбайдал өөр болов. 2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хайрыг F63.9гэсэн код бүхий өвчин хэмээн бүртгэв. Мөнхүү өвчин нь урт хугацаандаа 4 жилорчим үргэлжилдэг, дотоод шалтгаант солио болон үечилсэн солио маягтай,донтолтын хам шинж бүхий өвчин бөгөөд хайрлагч нь объектоо хэтрүүлэн үнэлэх,хий мөрөөдөх, сэтгэл гутрах, бодлогогүй үйлдэл хийх, нойргүйдэх, өөрийгөөдорд үзэх, эсвэл хэтрүүлэн үнэлэх зэрэг сэтгэл зүйн стресс болон стрессорыншинжүүд ба артерийн даралт унах, нойргүйдэх, хоолны дуршил буурах зэрэгбие физиологийн шинжүүдээр илэрдэг байна. Хүний оршихуйн нэгэн чухал зүйлболох хайрыг ийнхүү үзэх болсноор моногами гэр бүлийн төлөвийн шавхагдалтхийгээд ганц бие амьдралын синдромыг улам бүр дэвэргэх болжээ. Нийгмийнсэтгэл зүйн иймэрхүү эмгэгт дэвсвэрийг эдийн засгийн хямрал, амьдралынчанарын ялгаа, ядуурал, их хотын нөсөө, цар тахал.., гээд олон хүчин зүйлүүдулам бүр баяжуулан хүмүүний оршихуйн хямралыг гүнзгийрүүлсээр байна. Нийгмийн сэтгэцийн эмгэг хийгээд сэтгэл зүйн шинж байдлыг танданүзэхийн тулд өнөөдөр уран бүтээлээ ид туурвиж буй харьцангуй залуу яруунайрагчдын бүтээлүүдийн ерөнхий шинжүүдийг тодруулан үзэх нь зүй. Уранзохиолын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн тоймыг хэвлэдэг “Тагтаа Reveiw”сэтгүүлийн 1, 2, 3 дугаар хэвлэл, тухайн жилийн утга зохиолын шилдэг бүтээл


89МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34шалгаруулдаг “Алтан-Өд” наадмын яруу найргийн төрөлд түрүүлсэн бүтээл,өдгөө хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Чойномын нэрэмжит “Өд”сангийн дэргэдэх “Залуу нас” яруу найргийн дугуйлангийн уран бүтээлчдийнбүтээлүүд, мөн “Өд” сангийн дэргэдэх “Тамга” нэгдлийн уран бүтээлчдийнгаргасан “Морьтой хүн” түүвэр, их сургуулиудын яруу найргийн дугуйлангуудынанхдагч бөгөөд өдгөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй МУБИС-ийн “Утгазохиолын тэнхим”-ийн дэргэдэх яруу найргийн дугуйлан зэрэгт хамрагддагид бичиж байгаа залуу яруу найрагчдын бүтээлүүдийн ерөнхий шинжүүдийгтоймлон үзэхийг зорив.“Тагтаа” тойм сэтгүүлийн эхний дугаарт яруу найрагч Мө.Батбаяр “Үг бидэн”хэмээх эсээндээ нэгэн шүлэг хавсаргажээ. Уг шүлэгт:«Ганцаардалдаа өөрөө ч хань болж чадахгүй Ганцаараа.Гэрийн хаалга ард хаагдах чимээг ганцаардлын чимээ гэж бодох болсон Өглөө цай уусан аяга орхисон байрандаа угтах,Өлөн тоос ширээн буусан байхыг Өнөөх ганцаардлын төрх гэж итгэх болсон Хөнжлөөсөө өөр хэний ч биш Өөрийнхөө үнэрийг үнэртэж байгаа хүн бол Өнөр дэлхийд хамгийн ихээр ганцаардаж байгаа хүн гэж мэдсэн......Үг миний арьс. Бичих минь би өөрийгөө хальсалж байгаа хэрэг.Та нар яг ногооны хальс идэж байгаа үхэр шиг түүнийг минь идэж байна.Арьсгүй нүцгэн би даарч байна.Ахиад гэвч өөрийгөө хальсалж өгмөөр байна.Намайг ав бүгдийг мааньНадад намайг битгий үлдээ.Би ганцаардаад байна. Ганцаардалдаа өөрөө ч хань болж чадахгүй Ганцаараа байна.»/2020.04.02/(Тагтааreview.2021, х.29-30)гэжшүлэглэсэнбуй. “Тагтаа” сэтгүүлийн мөн дугаарт сүүлийн жилүүдэд шүлэг бичихээ азнажбайгаад шоронд ормогцоо эргээд бичиж эхэлсэн яруу найрагч Б.Галсансүхийн13 шинэ шүлэг хэвлэгдсэн бий. Тухайлбал, “Цар тахал” шүлэгтээ:«Цар тахал хэмээх титэмт нянгаас болжЦагаан өмсгөлтэй харгалзагч халууныг хэдэнтээ үзнэШоронгийн торны доорхи нааран дээр Шинэ хоригдогч халуурахад шатаах зуух ойрхон...» (Тагтаа review. 2021,х.53) гэсэн буй, мөн«Амьдрал гэдэг үнэндээ тамын уран барилгатай Арчаагүй Улаанбаатар хоттой адилхан санагдах юм Тавин нас хүрчихээд төрийн шоронд суугаад Тэнэг амьдралын тухай ингэж бодож хэвтэх


90МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Хэвтэж байснаа босоод суух хэсэг суугаад Хэвтээд өгөх хийсэн бүтээсэн юмгүй......Эмх замбараагүй баригдсан энэ Улаанбаатар хот шиг амьдралаас Эцэстээ үхэл гэдэг диваажингийн уран барилгатай хоёр дахь Флоренцид очно гээдСүүжээ цоортол хэвтчихсэн юм шиг амьдралаас босч Сүрхий гэгч өндийгөөд сүртэй гэгч нь гутлаа үднэм» (Тагтаа review.2021, х.57) гэж шүлэглэсэн байдаг. Мөн сэтгүүлд өнөө цагийн өнгийн тодорхойлжбуй яруу найрагч хэмээн мэргэжлийн хүрээнд үнэлэгдэж буй яруу найрагчХ.Нямхишигийн ярилцлага болон шүлгүүд хэвлэгдсэн. Тодруулбал:«Ийм тунгалаг ээжийн Уруйн ус шиг хүү, Ивлэж урссанаасаа хойноУгаадас дайрсан хүү, Сүүнээс үүссэн бүхнээЭэдүүлж орхисон хүүСүмийн үүдэнд суугаад Гэмшиж байнаа, хөөрхий,» (Тагтаа review. 2021, х.175) хэмээн шүлэглэсэнбайна. Наранд яваа нь ч нарсанд суугаа нь ч гагцхүү ганцаардлын тухай дуулахнь манай яруу найрагт хэвийн үзэгдэл болов. Тиймээс бид энд Австрийнэрдэмтэн Э.Франклын бичсэн “Өнөөдрийн мэдрэлийн өвчтөнүүд Адлерийнүеийнх шиг дутуугийн мэдрэмжээс бус юу ч үгүй хий хоосон сэрэхүйгээс эхтэйутга санаа алдагдах гүний мэдрэмжээс шалтгаацсан өвчлөлтэй” гэснийг эргэннэг санахаас аргагүй байна. Орооных нь мөчлөг үгүй болж байнгын ороондээрэгдэн зүдэгч хүн төрөлтөний нутагшлын зуршмал хүрээ бүдгэрэх тусамганц бие амьдралын синдромд улам бүр автаж найман тэрбумуулаа атлааганц ганцаараа ганцаардах болов. Нийгмийн шизофрений автмал хүрээ ньяруу найрагчдын бүтээлд ийн илэрч буй нь эхний удаагийн үзэгдэл биш бөгөөдугтаа яруу найраг гэдэг нь хүн бүрийн дотор бодогдож байсан, үгүйдээ лбодогдож байсан мэт санагдах мэдрэмжийг өөрт нь уншуулах л явдал байдагагаад энэ шинжээрээ түгэн дэлгэрч, үнэлэгддэг зүй тогтолтой үзэгдэл билээ.Энд З.Фройдын үеэс л хүчтэй ярьж байсан нийгмийн амьдралын цөмлөг бүтэцболох гэр бүлийн тухай ярих хэрэг гарна. Учир нь гэр бүл бол хүний анхдагчорчин. Хүний эрхийн түгээмэл тунхагуудтай ихэд зөрчилдсөн үй олон хориоцээр бүхий моногами гэр бүлийн орчин өдөр ирэх бүр шавхагдаж байгаа нь яруунайраг хийгээд нийгмийн сэтгэцийн эмгэгийн зүрхэвч болоод буй ганцаардлыншизофренитэй холбогдоно. Уламжлалт гэр бүлийг:1. «Элэг бүтэн гэр бүл2. Элэг бүтэн бус гэр бүл3. Гажуудсан гэр бүл4. Бусад хэв шинжийн гэр бүл» (Бямбасүрэн. 2013, х.753-754) гэж хуваанүздэг ба эцэг, эх, хүүхдүүдээс бүрдсэн бол элэг бүтэн гэр бүл, эцэг, эх, хүүхэдгурвын аль нэг нь байхгүй бол элэг бүтэн бус гэр бүл, эцэг, хойт эх, хүүхэд, эсвэлхойт эцэг, эх, хүүхэд гурваас бүрдсэн бол гажуудсан гэр бүл хэмээн үздэг ба


91МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34бусад хэв шинжийн гэр бүлд ганц бие гэр бүл, хоёр эмэгтэйгээс болон хоёрэрэгтэйгээс бүрдсэн гэр бүл болон транс гэр бүлүүдийг хамруулан үзнэ. Дээрэшлэл авсан буюу “Тагтаа” сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн гурван яруу найрагчийннэг нь гажуудсан гэр бүлд, нөгөө хоёр нь элэг бүтэн бус гэр бүлд өсөж төлөвшсөнбайгааг ч дашрамд дурдая.Дараагийн бүтээл болох Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангаас2019 онд хэвлүүлсэн “Дөт” шүлгийн түүвэрт 25 залуу найрагчийн бүтээл оржээ.Залуу яруу найрагч А.Азсайхан: «...Ахин бид хамтдаа ус хөлдөхийг харахгүйАхин бид хамтдаа усан дээгүүр алхахгүйСанах, санахгүй байх нь адилхан энэлэнтэй болохоор Салаалсан мөчирс л бидний харилцааг илэрхийлдэг.Гуних, гуниглах нь огтоос ялгаагүй хэрнээ Ганцаардал минь өвдөлт бас эдгэрэлт мэдрүүлдэг...» (Дөт. 2015, х.15)гэж, яруу найрагч Э.Булган: «Харах нүдтэй ч нулимсгүйХайрламаар байвч зүрхгүй хүмүүсХаалганы гадна буй...»(Дөт.2015,х.34)гэж,яруунайрагчА.Бямбасүрэн:«...Шөнө өдрийн алинд ч Шүлсээ залгиж, шүлэг бичижОдод цуурч, модод шатахыг үзэлгүйӨрөөнийхөө хар хилэн өнгөнд дурлажӨчнөөн хаврыг ганцаараа үдэх минь сайхан байна» (Дөт. 2015, х.42)гэх мэтээр залуу яруу найрагчдын ихэнх бүтээлүүдээс ганцаардлынөгүүлэмжүүдийг олноор нь үзэж болохоор байна.Яруу найрагчийн ганцаардлын хэтийдсэн өгүүлэмж нь цаашлахаарааамьдралаас уйдахуй хийгээд амиа хорлохуйд тулдаг. Мөнхүү нөлөө нь өсвөрүеийнхэнд тусаж 13-18 насны 10 хүүхдийн нэг нь амиа хорлох оролдлогохийсэн, 4 хүүхдийн нэг нь тэр амиа хорлох бодолтой гэсэн статистик үзүүлэлтэдхүрчээ. 1970-аад онд баруунд дөнгөж яригдаж эхэлж байсан “Клуб 27”-ийн тухайдуулиан өдгөө улам бүр домогшин тархсаар байна. Мөнхүү “Клуб 27” гэдэг нь27 насандаа нас барсан болон амиа егүүтгэсэн хөгжимчид, дуучдын намтар баүхэхүйн тухай өгүүлэмжийг нэгтгэсэн орчин цагийн домог бөгөөд өдгөө уламбүр баяжсаар байгаа юм. Мөнхүү клубт 1938 онд 27 насандаа хорвоог орхисонАмерикийн блюз хөгжмийн домог, чөтгөрийн мэт өвөрмөц гаж аялгуу тоглогч, 10-аад жилийн дотор 50 гаруй дуу бичүүлсэн, бүх цаг үеийн шилдэг-100 гитарчинднэрлэгддэг Роберт Жонсоноос эхлээд 2022 оны 9-р сарын 30-нд Украйны дайныцэрэг татлагыг эсэргүүцэн цонхоор үсэрч 27 насандаа амиа егүүтгэсэн Оросынбатлл-рэпер И.В.Петунинг хүртэл 50 орчим уран бүтээлчдийг хамруулдаг.Эдгээрийн ихэнх нь хөгжмийн ертөнцийнхөн тэр дундаа рок урсгалынхан байдагбөгөөд ЗХУ-ийн үеэс гэвэл Александр Башлачёв, Виктор Цой нарыг оруулдаг.“Клуб 27”-д хамаардаг хүмүүсийг нэгтгэдэг ганц зүйл нь 27 насных нь үхэл юм.Тэдний 90 гаруй хувь нь хар тамхи, мансууруулах бодисын тун хэтрүүлсэн,архины хэтрүүлсэн хэрэглээ, нойрны эм олноор уусан зэрэг шалтгаанаар буюуучир битүүлгээр амиа егүүтгэсэн гэж тооцогддог гаж онцлогтой байдаг. Мөнтүүнчлэн тэдний бүтээлүүд нь өвөрмөц тэрс, агаад амьдралынх нь гаж төгсгөл


92МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34төлөвшиж буй өсвөр үеийнхний сэтгэл зүйд онцгой нөлөө үзүүлдэг аж. Тиймээсч өсвөр үеийнхний дунд тэдгээрийг дуурайсан элдэв нууц клуб байгуулах,амьдрал бол зовлон, үхэл бол зовлонгийн төгсгөл гэх зэргээр үхлийг магтандуулдаг онцлогтой.Эдгээрийн нөлөө манай уран зохиолд 1990-ээд оноос эхлэн тусчС.Анударийн “4 биш 4” номд “Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхайгэмт хэрэг” гэж бичсэн байдаг бол, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ өөрийгөө “Би30 насандаа үхнэ” хэмээн тунхаглаж байсан бөгөөд тэр талаар нь яруу найрагчЛ.Өлзийтөгс “Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг” эсээндээ «...Ингээд л өнөө, айхтар үгээ хэлсэн хэрэг: “Би гучтайгаа үхнэ!” Энэ үг намайг сүрхий цочроов. Түүний шүлэг уншиж байгаа хоолойны нь өнгө аавынхтай маань хачин адилхан сонсогдсонд сэтгэл бүр үймэрч орхилоо. Салахдаа би түүнд “Танд захиа бичнэ ээ, ах аа, заавал...” гэж хэлсэн юм» (Өлзийтөгс. 2012,х.14-15) гэж бичсэн байдаг. Улмаар 1990-ээд төгсгөл, 2000-аад эхэн үед “Клуб27” манайд байгуулагдсан гэж үзэж болох ба нийтийн дунд түгэн дэлгэрээгүй чдалдуур яригдан залуусын сонирхлыг татаж эхэлсэн. Энэ нь 1967 онд төрсөняруу найрагч Дорждамбын Баттогтох 1994 онд 27 насандаа өвчний учир насбарсантай холбоотой. Яруу найрагч Д.Баттогтох бол маш зөөлөн сэтгэлтэй,тунгалаг шүлэгтэй, багадаа ээжээсээ өнчирч хоцорсон төрөлхийн өрөөсөн хөлнь том бөгөөд түүнээс улбаалсан хүнд өвчтэй, тухайн үеийн Политехникийндээд сургуулийн хүнсний технологичийн анги төгссөн, амьдрах хүслээр дүүрэннайрагч байсан юм. Тэр хэзээ ч үхлийг хүсэмжлэн бичиж байгаагүй, харинбие нь муудсаар 27 насандаа хорвоог орхисон нь ужиг өвчний шалтгаантай.Д.Баттогтохын үхлээс үүдэн “Клуб 27” гэх нэр сонстох болсон ба яруу найрагчзалуусын дунд 27, 30, 33 насыг онцлон үзэх болсон ба түүнээс илүү наслах ньутгагүй гэх үзэл нэлээд дэлгэрсэн. Эдгээр нь шүлэг яруу найраг, тунхаг уриалгаарилэрдэг. Тухайлбал, Алтан-Өдийн шагналт яруу найрагч ЦагаанчулуугийнДэлгэрмаа: «Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх...Ус дуслуулан байж гэрээсээ гарч алхсаарУусан алдарч энэ бороонд эцэслэмээр санагдлаа.Ор сураггүй бологсдыг борооноос хайхаа хэн ч санахгүйОрж дууссан борооны хойноос цув нөмрөвч нэмэргүйЦугтаа алхсан богинохон замаараа эхэлж ороод, цааш алсарчЦухал төрүүлэм амьдралын мананг нэвт гараад ажирсныг мэдэхгүй...»(Дэлгэрмаа. 2021, х.39) гэх мэтээр бичсэн бий.Сэтгэцийн хувьд эрүүл эсэн хүн төлөвшүүлэхийн тулд хүүхдийн хөгжилтөлөвшилтөнд анхаарах нь хамгийн чухал хэмээн дэлхий даяар үздэг байна.Хүүхдийн өсөж буй орчин сүүлийн 50 жилд танигдахгүй болтлоо өөрчлөгдлөө.Зөвхөн монгол улсын хувьд л гэхэд 50 жилийн өмнө буюу 1973 онд өнөөдөрбидний энгийн хэрэглээ болсон үй түмэн зүйлсийн сураг ч үгүй байв. Өнөөдөрхүүхэд насанд хүрэх тухай асуудал нь 1973 онтой харьцуулахад маш хүнд хэцүүбөгөөд туйлын эмзэг асуудал болов. Барууны уран зохиолд” Coming of age”буюу “Төлөвшлийн зохиол” гэх бүхэл бүтэн зүйл бий. Мөн зүйлийн хамгийн тоджишээ хэмээн тооцогддог Ж.Селлинжерийн “Хөх тариан харуул” хэмээх роман


93МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №341951 онд хэвлэгдсэн цагаасаа хойш жил бүр нэг сая хувь борлогддог нь бөгөөдүүнийг хүүхэд насанд хүрэх тухай асуудлыг тусгасантай нь холбон тайлбарладаг.Өнөөгийн нийгмийн амьдралд гүнзгий дүн шинжилгээ хийдэг Солонгос, Германыфилософич,БерлинийУрлагийнихсургуулийнпрофессорХанБёнЧольөнөөгийнөрсөлдөөнт нийгмийг хамгийн товчоор “Амжилтын нийгэм” хэмээн томьёолсонбайна. Тэрбээр Австрийн эрдэмтэн В.Франклын адил «Эрин үе бүр өөрийн гэсэн өвчин зовуурьтай байсаар ирсэн. Антибиотикийн нээлт бактерийн эрин үеийг дуусгавар болгосон. Халдварт томуугаас айх айдас арилаагүй ч дархлааны технологийн тусламжтайгаар бид вирусын эрин үеийг аль хэдийн ардаа орхижээ. Эмгэг судлалын байр сууринаас харвал хорин нэгдүгээр зууныг бактери эсвэл вирус биш харин нейрон тодорхойлно. Сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлын эмгэг, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд хорин нэгдүгээр зууны эхэн үеийн эмгэг судлалын шинжлэх ухааны дүр зургийг тодорхойлж байна» (Хан Бён Чоль. 2020, х.5) хэмээн бичсэн байна. Мөнхүүсэтгэцийн асуудал нь хүний оршихуйн хэрэгцээнээс үүдсэн өвчлөл агаадөөрийнхөө төлөө ажилладаг өрсөлдөөнт нийгэм нь хүнийг эргээд боолчилжбайна. Хүний өөрийнх нь хүсэл шунал, хэрэгцээ шаардлагад хязгаар гэж үгүйтул өнөөгийн хүн туйлын эгоныхоо хязгааргүй хүсэлд боолчлогдон эцэстээажлаас халшрах эмгэг, сэтгэл гутралын хүлээсэнд бүрэн автмал шинжтэй, шинэамжилтын төлөө эцэс төгсгөлгүй зүтгэгч, нийгмийн интитуциудын эрэг шурагболон хувирчээ. ХХI зуун бол нейроны эрин болох бөгөөд марталтын өвчин,бага тархины хатангиршил, сэтгэл гутралын хам шинж дэлхийн хүн амыг хамарчбайна хэмээн бичих болжээ.Ганцаардалд автсан тэрслүү уран бүтээл нь тухайн урлагийн төрлийнхөөхувьд шинэчлэл авчрах, хөгжлийг нь ахиулах зэрэг нааштай талуудтай хийгээдугтаа уран зохиолын сургууль нь уран бүтээлчийг тэрс үзэлтэй болгодог. Харинуран зохиол уншсанаар хүн амьдралд хайртай болдог. Өөрөөр хэлбэл нийгмийнбүх гишүүд тэрс үзэлтэй уран бүтээлч сэтгэлгээтэй байх шаардлагагүй бөгөөдтийм бүтэцтэй нийгэм оршин тогтнох боломжгүй болно.Иймэрхүү цаг үед өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудалнэн хурцаар тавигдаж буй агаад сэтгэцийн хувьд эрүүл эсэн хүн төлөвшихөдтэдэнд олгож буй боловсрол нэн чухал юм. Хичээл бүрээр багш бүр хүүхдийнтөлөвшлийн асуудалд анхаардаг нь эргэлзээгүй боловч угтаа хүний тухайасуудлыг жинхэнэ утгаар нь буурьтай авч үзэх боломжтой хичээл бол уран зохиолбилээ. Учир нь уран зохиолд тухайн хүний туулаагүй амьдрал, төсөөлөөгүйэрсдэл, ер ертөнцийн амьдрал бүхэлдээ тусдаг агаад хүн шиг хайрлаж дурлах,хүн шиг үзэн ядах, баярлах, гомдох, гуних, туних, ухаарах, өшрөх, өрөвдөх.., гээдхүний сэтгэл зүйн бүхий л талуудыг гагцхүү уран зохиолоос үзэж болно. Уранзохиолын сургууль бол тэрс үзэлтнийг бэлтгэдэг, харин уран зохиол бол эцсийнэцэст хүнийг амьдралд хайртай байхад сургадаг билээ. Тиймээс мэргэжлийнсургууль төгссөн болон унаган авьяастай жинхэнэ уран бүтээлч тэрс үзэлтэйбайх нь сод үзэгдэл харин нийтийн боловсролын хувьд амьдралд хайртай иргэнбэлтгэх нь нэн чухал. Өнөөгийн нийгэмд сод авьяастнууд, суут уран бүтээлчдээс


94МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34илүү хулгай хийдэггүй, хүн хүчинддэггүй, алдаггүй, дээрэмдэггүй.., бас өөрийгөөалдаггүй жинхэнэ хүн хэрэгтэй. Ийм иргэн төлөвшүүлэхэд олон хүчин зүйлнөлөөлөх нь эргэлзээгүй, тэдгээр хүчин зүйлүүдийн нэг нь уран зохиолын номуншуулах явдал билээ. Чухам тийм учраас хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлогттохирсон уран зохиол уншуулж байж сэтгэцийн хувьд эрүүл хүнийг төлөвшүүлнэхэмээн үзэж болох юм. Үүний учир хүүхдүүдэд уншуулах номуудын жагсаалтыгсанал болгож байна.Resume: The article analyzes contemporary Mongolian poetry from the standpoint of schizoanalysis and finds that the tone of loneliness reigns in the poetry of the21st century. The author also points out that every society carries its own neurological disorders and in modern society, mental health issues caused by the existenceneeds are becoming more common and reading literature can have a positive effecton phychological well-being of adolescents and youth.НОМ ЗҮЙ1. “Дөт” шүлгийн түүвэр. УБ. 20152. Дэлгэрмаа.Ц. “Зүрхэнд агч намур” УБ. 20213. Бямбасүрэн.С. “Сэтгэцийн эмгэг судлал” УБ. 20134. Лхагвасүрэн.Б. Гашуун өвс. УБ. 20005. “Монголын шилдэг яруу найраг” УБ. 1981. Эмх Д.Цэдэв нар6. Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм” Орч А.Амармэнд “Тагтаа” паблишинг,УБ. 20207. Пүрэвдорж.Д. “Хөх үндэсний гал” УБ. 20188. Ричард Давид Прехт. “Хайр” УБ. 20189. “Тагтаа Review” 2021. №1. Намрын дугаар10. Өлзийтөгс.Л. “Үзэхийн хязгаар”. УБ. 201211. Франкл.В. “Человек в поисках смысла:Сборник” М.199012. Явуухулан.Б. “Түүвэр зохиол” УБ. 1985ХАВСРАЛТ 1.Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр2.Монгол ардын үлгэрүүд3.Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд4.Эзопын ёгт үлгэрүүд7. Ж.Дашдондог \"Чулуун домог\", \" Аав ээж би\", \"Хар шувууны цагаан домог\"8.Х.Болор-Эрдэнэ \"Хишигт\" дурсамжит тууж9.Экзюпери Сент \"Бяцхан хун тайж\"10.С.Лагерлеф \"Галуу дагасан гайхамшигт аян\", \"Шидэт дэнлүү\" /орчБ.Ренчин /11. Нацүмэ Соосэки \"Муур-миний өчил\"12. Сетон Томпсон \"Чин зоригт адгуусан амьтдын үлгэр\" /орч Б.Ренчин/13. Родари Дж.\"Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь\" /орчШ.Гаадамба/14. О.Уайльд \"Аз жаргалтай хан хүү\", \"Одны хүү\"


95МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3415. Чехов А.П. \"Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд\"16. Лу Синь \"Акюгийн үнэн түүх\"17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /18. О.Сундуй \"Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү\"19. Жеймс Олдриж \"Гайхамшигт монгол морь\"20. \"Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, \"Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж\"Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/1.\"Монголын Нууц Товчоо\" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа2. Жангарын туульс, Гэсэр тууж3. \"Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл\" 1, 2 цуврал4. Я. Ганбаатар \"Хүннүгийн түүх соёл\" 3 боть5. Шекспир \"Эмгэнэлт жүжгүүд\"6. Б.Ренчин \"Заан залуудай\"7. Ги Де Мопассан \"Амьдрал\"8. Л.Түдэв \" Оройгүй сүм\", \"Үгсийн нууц уурхай\" УБ 19969. Ч.Лодойдамба \"Солонго\", \"Шаргачин\"10. Мишима \"Алтан сүм\"11. \"Эерэгээр сэтгэх урлаг\" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель \"Мэдрэмжийн тухай ном\" 12. Гётэ Иоганн Вольфганг \"Фауст\"13. Ж.Мягмарсүрэн \"Унагаа зуусан хулан\", \"Долоо дэх хөхний гавар\"14. Ч.Айтматов \"Цайран харагдах хөлөг онгоц\", \"Улаан алчууртай хонгор минь\"15. Л.Өлзийтөгс \"Нүдний шилэнд үлдсэн зургууд\"16. Жеймс Жойс \"Дублинчүүд\"17. В.Мэгрэ \"Анастасия\" цуврал18. Хорхе Луис Борхес \"Хоёр хаан хоёр хонгил\" (өгүүллэгийн түүвэр)19. Г.Ловор \"Монголын хүүхдийн уран зохиолын дээжис\" 1-3 боть20. Ж.Неру \"Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл\" I, II, III боть УБ 198221. Бавуудорж \"Дорно зүгт өвс болно\"22. С.Эрдэнэ \"Шилмэл өгүүллэгүүд\"23. Масару Эмото \"Хариулт нь усанд буй\", \"Усны гайхамшигт хүч чадал\"24. Ч.Галсан \"Аянгат цагийн тууж\", \" Тэнгэрийн амьтан\" өгүүллэгүүд25. М.Саруул-Эрдэнэ \"Зугаатай хэл шинжлэл\"26. Стефан Цвейг \"Танихгүй эмэгтэйн захидал\"27. Ким У Жүн \"Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна\"28. Г.Аюурзана \"2*2=6 суут жаран сэтгэгч\", Монтэнь \"Сонгомол эссэнүүд\"29. Б.Явуухулан \"Яруу найргийн түүвэр\"30. Эверетт Шостром \"Антикарнеги\" УБ 1997 он31. Тантрын дуудлага\"32. С.Хокинг \"Цаг хугацааны товч түүх\", \"Хар нүх\"


96МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №3433. Х.Болор-Эрдэнэ \"Би бид хоёр\" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр34. Д.Урианхай \"Учрахуй ба Хагацахуй\" УБ 197835. Барбара Марсианик \"Хүчний зам\"36. Р.Акутагава \"Намрын уулс\" өгүүллэгүүд37. Р.Гамзатов \"Миний Дагестан\"38. П.Лувсанцэрэн \"Хаврын шувууд\"39. Д.Нямсүрэн \"Ирж буй цаг\" 1, 2, 340. Д.Пүрэвдорж \"Бурхад ба хүмүүс\"41. Д.Төмөртогоо \"Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх\" УБ 2009, \"Монголын Шидтэнүүд\" 200642. Ч.Эрдэнэ \"Бид Ялав\", \"Их Гурвалжин\" УБ 1997, 200243. Э.Мулдашев \"Хүн мичнээс үүсээгүй\" цуврал44. Д.Батбаяр \"Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц\", \"Саахалтын нууранд ангир дуугарна\" өгүүллэгийн түүвэр45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ \"Эдийн засгийн алуурчны наминчлал\",/орч Х.Болорболд \"Эрин цагийн дуудлага\", \"Хүн сүргийн үйлдвэрлэл\"46. Габрель Маркес /орч Г.Аким/ \"Зуун жилийн ганцаардал\"47. Райчиндорждагва \"Мила Богдын намтар\", \"Зэн буддизмийн үндэс\"48. Б.Ичинхорлоо \"Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй\" цуврал49. Клеменс Күби \"Дараачийн хэмжээст орох замд\"50. Б.Лхагвасүрэн \"Гашуун өвс\"51. Жон Кехо \"Далд ухамсар бүхнийг чадна\"52. Док.Мухаммэд Бозпаг \"Сэтгэ амжилтанд хүр\", \"Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/53. Пауло Кольео \"Алхимич\" (тууж)54. Б.Золбаяр \"Бүлээн\"55. Руперт Шельдрейд \"Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт\"56. Ричард Бах \"Цахлай Жонатан Ливинстон\"57. Друнвало Мелхиседик \"Амьдралын цэцэгийн эртний нууц\" 1, 2, \"Зүрхэн дотроо амьдрахуй\"58. Д.Баттогтох \"Шилдэг шүлгүүд\" 1, 259. Парамахамса Йогананда \"Йогчийн намтар\" УБ 201160. Фердинанд Оссендовски \"Хүн, араатан, бурхад\" /орч Ж. Нэргүй/61. Г.Аким \"Тэнгэрийн нохой\"62. Дэнзэнноргай \"Цаст уулын барс\", К.Н Илюмжинов \"Миний зам\" 1995 он63. Зян Рун \"Чонон сүлд\" /орч Д. Болдбаатар/64. \"Үхлийн тууриуд\" /орч Д.Дашмөнх/65. Л.Н.Толстой \"Дайн ба эх\" 1, 2, 3, 466. Жек Лондон \"Мартин иден\", \"Хуурмаг нарны түмэн зөргөөр\"67. Михаил Шолохов \"Донын өгүүллэгүүд\"68. Александр Сергеевич Пушкин \"Хүүрнэл зохиолын түүвэр\"


97МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34Ж.ЛХАГВАГИЙН ЗАРИМ ӨГҮҮЛЛЭГИЙН ТУХАЙДП.Яньдий1Түлхүүр үг: яруу өгүүллэг, төрөл зүйл, уран дүрслэл, үг хэллэг, айзамхэмнэлУдиртгалХХ зууны богино өгүүллэгийн гол төлөөлөгчийн нэг бол Ж.Лхагвага мөн.Түүний өгүүллэгийн ур хийц, дүр, дүрслэл, ур маяг, оновчтой үг хэллэг нь бусдаасэрс ялгардаг. Энэ талаар эрдэмтэн Ч.Билигсайхан “...Дал наяад онд Ж.Лхагва,Д.Батбаяр, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нарын бичиж эхэлсэн эмоционал аяс,бодрол бясалгалын төрх манай утга зохиолд нэгэн шинэ юм авчирсан гэж бибоддог.” (Билигсайхан. Ч., (2000). Шинэ зууны утга зохиолын өнгө төрх. /Уранзохиол судлал. ШУА, ХЗХ-ийн цуврал. Боть7 дэвтэр 6/ Улаанбаатар. 34-р тал)хэмээн тэмдэглэсэн бол эрдэмтэн С.Байгалсайхан “...С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн,Б.Жамц, Д.Цэдэв, Л.Түдэв, Д.Урианхай, Б.Догмид, С.Пүрэв, Д.Гармаа, Ж.Лхагва,Д.Норов... нараар толгойлуулсан энэ үеийн өгүүллэгийн олон төлөөлөгчдийнзохиол монголын үргэлжилсэн үгийн уран зохиолд агуулгын хувьд ч, дүрслэлийнхувьд ч төрөл зүйлийн хувьд ч шинэчлэл хийсэн юм.” (Байгалсайхан. 2010, х.96)гэж онцлон дүгнэсэн байна.Монголын орчин үеийн уран зохиолын түүх”-д “Ж.Лхагвагийн гол бүтээлнь өгүүллэг бөгөөд түүний өгүүллэг уран дүрийг тодотгох, үйл явдлын учиршалтгаан, түүнд холбогдохдалд давхар санааг илэрхийлсэндүр бүтээх, тодорхойцаг хугацаа, орон зайн хүрээнд асуудал дэвшүүлэн эцэстээ өвөрмөц тодорхойшийдэл, үр дүнд хүргэсэн гоо зүй, уран сайхны туурвил зүйн сэтгэлгээгээрээ энэүеийн өгүүллэгийн гол төлөөлөгч болсон байна.” (Монголын орчин үеийн уранзохиолын түүх IV. 2014, х.146) гэж зохиолчийн урлан бүтээх ур чадвар, монголынутга зохиолд эзэлсэн байр суурийг тодорхойлжээ.Жагдалын Лхагва 1942 оны 03 сарын 18 нд Дорноговь аймгийн Хөвсгөлсумын Мөнх гэдэг газар Санжмятав, Жагдал нарын хоёр дахь хүү болонмэндэлжээ. Ээж аав нь шашин шүтлэггүй энгийн малчин ард байжээ. 1951-1958онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд, 1958-1961 онд Сайншандын 10жилийн дунд сургууль, 1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн ихсургууль /КПИ/, 1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцадинженер, 1970-1985 онд “Үнэ стандарт, хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д“Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар, стандартчлалын асуудал”сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1987 онуудад Москвахотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст, 1987оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор, сэтгүүлч, сурвалжлагч, 1992-1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолынажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1970 оноос Монголын1 МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D)


98МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүнболсон байна. Тэрбээр уран бүтээлийн замд багаасаа орж, шүлэг зохиолбичсэнээс хойш “Саарал даага”(1970), “Толгодын цаана ингэ буйлна”(1972),“Сарны шороо”(1977), “Хулангийн тоос”(1978), “Шөнө ногоо ургадаг”(1982)“Атга чулуу”(1990), “Дутуу хөрөг”(1994) зэрэг номууд хэвлүүлжээ. Энэ удаа бидзохиолчийн зарим богино өгүүллэгийн төрөл зүйлийн талаар онцлон авч үзлээ.Үндсэн хэсэгДэлхийн утга зохиолд богино хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол болохөгүүллэгийг агуулга, хэлбэрийнх нь онцлогоос үүдэн олон янзаар ангилдаг.Тухайлбал: домог өгүүллэг, уянгын өгүүллэг, эмэгнэлт өгүүллэг, үлгэр өгүүллэг,түүхэн өгүүллэг, туурь өгүүллэг, баримтат өгүүллэг, сэтгэлзүйн өгүүллэг гэх мэт.Эдгээр олон төрөл зүйлээс яруу өгүүллэгийн тухайд судлаач Я.Ганбаатар “...Богино өгүүллэгийн ийм зүйл дэлхийн утга зохиолд нэлээд эрт цагт бий болсонбайх юм. Энэ нь ямар нэг романыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр гэхдээ шүлэгнайраг шиг тодорхой хэмнэл гишэгдэлтэй өгүүлбэр хэсгийн дорторх үг үеийн тоотэнцүү, зарим газраа толгой сүүл холбосон уран яруу үгс хэлхэж, утга төгс тансагсайхан найруулан бичдэг нэгэн өвөрмөц зүйл юм. Бас өрнийн утга зохиолд чбайсаар ирснийг дурдах ёстой. Ийм төрлийн зохиолыг уншихад хэдийгээртодорхой үйл явдал гарах боловч төдийлөн хурц тод биш адал явдал эс бөгөөсэмэгнэл, хошигнолын аль аль нь байхгүй эхнээсээ дуустлаа нэг л түвшиндхүүрнэсээр төгсөх бөгөөд харин үгийн сэцэн, найруулгын урнаар уншигчийгховсдон хөтөлсөөр зугуухан жаргаадаг өвөрмөц онцлог буй нь гойд ялгаранажиглагддаг. Уран зохиолын энэ төрлийг орос хэлээр “поэм а впрозе”, англиар“prose post” гэж орчуулсан байдаг нь орчин үеийн богино хэлбэрийн хүүрнэлзохиол болох “рассказ”, “novella” дорно дахины “сяашрө” зэргээс өөр болохыгзааж байна.” гээд Д.Нацагдоржийн “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”,“Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Уул усны охин” зэрэг өгүүллэгүүдийг энэтөрөлд багтаасан байна.Энэ үүднээс хандвал богино өгүүллэг яруу найргийн өрсөлдөгч гэлтэйбөгөөд түүнийг жинхэнэ сайн бичихийн тулд зохиолчоос уран санаа, оновчтойдүрслэл, бичгийн мэргэн хараа, сэтгэлийн уяхан хөг, үгийн шид шаарддагөвөрмөц төрөл ажээ. Энэ шаардлагад Ж.Лхагвагийн өгүүллэгээс цөөнгүй хэднь нийцэнэ. Ялангуяа дээр өгүүлсэн яруу өгүүллэгийн онцлогийг “...үргэлжилсэнүгийн хэлбэрээр гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэл гишэгдэлтэйөгүүлбэр хэсгийн дорторх үг үеийн тоо тэнцүү, зарим газраа толгой сүүлхолбосон уран яруу үгс хэлхэж, утга төгс тансаг сайхан найруулан бичдэг нэгэнөвөрмөц зүйл...” гэснийг зохиолчийн богино өгүүллэгүүдээс нь эрэн бэдэртвэл“Таван сарын цэцэг шиг явахад багшийгаа өглөөний нар шиг бодож байжээ”,“Үдийн наран зулай дээрээс гийгүүлэх цагт зургаан сарын алтан зул цэцэг...”,Сэрүүн тунгалаг өглөөний нарыг дэргэдээ юм шиг санаж, зулай төөнөөх үдийннарыг өндөр хэмээн бодож явсан” (Лхагва. 2018, х.92), “Яндан хангир жингэрхавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүр салхинаа улина”, “Ингэнтэмээний гэгэлгэн буйлах дуун нэгэн үе сонсогдож нэгэн үе замхарна.” (Лхагва.


99МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №342018, х.38), “Гантай жилийн бороо гэгч баяр баясгалан билээ.”, “Үүд хавийндагтаршсан газар төдөлгүй ус тунаж, асгарсан борооны дусал түүн лүгээ наадахнь их тогоонд будаа чанаж байх шиг хоймроос үзэгдэнэ”, Дэнж дэвсгийн усдорхиноо халиадан баруун уулын наад голоор хонгор азаргатай адуу давхилдангарч ирэх шиг үер шаагих нь сүртэй сайхан, гэрийн нохой түүнийг амдан баярландавхина”, Юүдэн цувтай эхнэрийн нүүр хурын усанд угаагдаад ч тэр үү угаасөгөөмөр дүр нь газартай адил баясан дэвтээд ч тэр үү, улам хөөрхөн харагдахбөгөөд үүд хавьцаа сүүтэгнэн аргал түлш янзлана.”, “Бороо гэнэт орсонтойадил гэнэт зогсох нь уралдааны морьд пижигнэлдэн өнгөрөхтэй адил боловчуралдааны морь ардаа тоостой, говийн бороо урдаа тоостой билээ.” (”Гангийнбороо”/1966/) гэж уран яруу сэтгэлд нийцтэй, айзам хэмнэл тэгш, сонсголонтойтөдийгүй үгийг оновчтой, цэгцтэй урлажээ. Үүнээс заримыг нь тодруулбал:“Яндан хангир жингэр хавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүрсалхинаа улина.”гэсэн өгүүлбэрт “хангир жингэр” гэж ойролцоо дуудлагатайүгийг нэг дор зэрэгцүүлэн хүч нэмсэн утга илэрхийлж, байгалийн хувиралөөрчлөлт, нүүдлийн ахуй амьдралын онцлогийг нүднээ харагдахуйц дүрсэлж,утга санааг яруу тод болгосон бол “улих” хэмээх үгийн үндсэн утгыг шилжүүлж,уурганы салхинд хийсэх дуу авиаг “уурганы үзүүр салхинаа улина” гэж онождүрслэн нь утга санаагаа гүнзгийрүүлж, уншигчдын сэтгэлд намар цагийн дүртөрх шууд буух ажээ.Үүнээс гадна зохиолч чимэг үгийг урнаар сонгон “Гантай жилийн бороо гэгчбаяр баясгалан билээ.” гэсэн өгүүлбэрт бороо гэдэг үгийг “гантай жил” гэсэнүгээр тодотгосон нь зүгээр нэг бороо бус туйлын хүсэмжилсэн, говийнхныдотоод сэтгэлийн (тэсэн ядан хүлээсэн) нарийн утсыг хөндөж тодруулахад учирхолбогдол бүхий чимэг болж чадсан байна. Чухам яагаад “гантай жилийн бороо”гэснээр оновчтой болсон билээ гэж эргэцүүлэн санахад нэгд, тэлмэн зэрэглээнаадаж, тэмээн сүрэг бэлчсэн шаргал говийн байгалийн тогтоцыг тодруулахад,хоёрт говийн зон олонд бороо ямар их үнэ цэнтэй байдгийн учир зүйн холбогдлыгтодотгож, маш нарийн үүрэгтэй орсныг илчилж байна. Мөн “асгарсан” хэмээхүйл үгийг “-сан” нөхцлөөр хэлбэржүүлж, тэмдэг нэрийн үүргээр“борооны дусал”-тай холбож, байгалийн өвөрмөц зураглалыг нүднээ тодруулан урласныг ч харжболно.Зохиолчоо уншигчдын танил болгосон гол бүтээлийн нэг нь “Толгодын цаанаингэ буйлна”/1972/ хэмээх богинохон өгүүллэг юм. Хэдийгээр хэмжээний хувьдмаш богино ч гэсэн ур хийц, өнгө төрх, үг хэллэг, өгүүлэмж, хэл найруулгаараанэлээд ялгардаг. Тус өгүүллэгийн гарчигийн тухайд доктор До.Цэнджав “...Яруунайргийн эмзэг мөр шиг ажээ.” хэмээн онцлон тэмдэглэсэн бол орчин үеийнмонголын нэрт зохиолчдын нэг Д.Урианхай “...Харахад хамгийн зовлонгүйамьдарч харагддаг энэ зохиолч хамаг халаглалаа, үнэн жигд, аргагүй сайхныгсанагалзах халуун сэтгэлгээ, үзэн ядахуйг дийлсэн хүчирхэг хайраа монголговийн аараг толгод шиг бадриун тогдгор эдгээр өгүүллэгүүдээ юүлсэнюм.”(Урианхай. Д. (1998). Чандманийн түлхүүр. Улаанбаатар. 6-р тал) хэмээнтүүний уран бүтээлийн бусдаас ялгарах туурвилзүйн онцлогийг онож хэлсэнтөдийгүй зохиолчийн цөөн үгээр тодорхой санааг гүнзгий илэрхийдгийн бас


100МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2023 №34нэгэн илрэлийг ч харуулж байна. Нөгөө талаар тус өгүүллэгт зохиолч өөрийнхөөдотоод сэтгэлийн өнгө аясаа, говь нутгийн байгаль орчины өнгө төрх хийгээдтус газар оронд амьдарч буй хүн зоныхоо ахуй амьдралын хэв маяг гээд олонзүйлийг нэг дор зангидан цөөн үгээр тодорхой гүн утга санаа шингээн уран ярууурлан бүтээжээ. Жишээ нь: “...Ингэн тэмээний гэгэлгэн буйлах дуун толгодынцаанаас нэгэн үе сонсогдож нэгэн үе замхарна” хэмээн бэлчээрт буй ингэнийүр төлөө саналгазан буйг “гэгэлгэн буйлах” гэж онож дүрсэлснээр барахгүй“буйлах дуун” хэмээн дуу гэж үгийг “н” дагвараар холбон “дуун” болгож өөр утгасанаа илэрхийлэн урласан нь үр төлөөсөө хол байгаа эх ингэний орон зайнбаримжааг давхар илэрхийлжээ. Үүнээс гадна зохиолч“нэгэн үе сонсогдож”,“нэгэн үе замхарна” гэж давталтын аргыг ашиглан тухайн нөхцөл байдалхийгээд үйл явдлыг цаг хугацааны хувьд эн тэнцүүлэн утга илэрхийлснээр говьнутгийн өвөрмөц онцлог, тэмээ гэх амьтны байгалиас өгөгдсөн дуу хоолой,зан чанар гүн шингэж, монгол үндэстний ахуй амьдралын дүр зураг нүднээтодорч буй төдийгүй утгын харьцаагаар ойролцоо сонсогдох үгийг нэг дорхэрэглэснээр айзам хэмнэлтэй, уянгалаг зөөлөн өнгө аястай болсон байна.Энэ мэт богино өгүүллэгүүдийнх нь ур хийц, дүрслэлийн арга маяг, оновчтой үгхэллэг монгол өгүүллэгийг баяжин төлөвшихөд төдийгүй төрөл зүйлийн хувьд чүүргээ гүйцэтгэсэн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. Ингээд дээр дурдсанөгүүллэгүүдийг яруу өгүүллэгийн шаардлагад нийцүүлэн хайрцаглавал:“Таван сарын цэцэг шиг явахадБагшийгаа өглөөний нар шиг бодож байжээ”...Үдийн наран зулай дээрээс гийгүүлэх цагтЗургаан сарын алтан зул цэцэг...”(Лхагва. 2018, х.92)гэж дөрвөн мөр болгож болж байна. Тэгвэл өөр өгүүллэгийг нь хоёр хоёрмөр болговол:“Ингэн тэмээний гэгэлгэн буйлах дуунНэгэн үе сонсогдож нэгэн үе замхарна.”(Лхагва. 2018, х.38)“Гантай жилийн бороо гэгчБаяр баясгалан билээ.” (”Гангийн бороо”/1966/) эсвэл дараах байдлаар бадаглавал:“Үүд хавийн дагтаршсан газарТөдөлгүй ус тунажАсгарсан борооны дусалТүүн лүгээ наадах ньИх тогоонд будаа чанаж байх шигХоймроос үзэгдэнэ”Дэнж дэвсгийн усДорхиноо халиаданБаруун уулын наад голоорХонгор азаргатай адууДавхилдан гарч ирэх шиг


Click to View FlipBook Version