БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
БЗДХ-ЫН ХАМ ШИНЖИЙН
ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ
СУРГАЛТЫН МОДУЛЬ
2 ДАХЬ ХЭВЛЭЛ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
___________________________________________
Модуль 2
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний
талаар танилцуулах нь
___________________________________________
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Модуль 2
Агуулга
Модуль 2. БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний талаар
танилцуулах нь
Гарчиг
Танилцуулга
Хичээлийн зорилтууд
Хэрэглэгдэх зүйлс
1: БЗДХ-ын оношлогооны уламжлалт аргууд
Үүсгэгчийн оношлогооны арга
Эмнэлзүйн оношлогооны арга
Дүгнэлт
2: БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын онцлогууд
Хамшинжүүдийг ялган тогтоох нь
Хамшинжийн аргын шүүмжлэлд хариулт өгөх нь
Дүгнэлт
3: Бүдүүвч ашиглах нь
Бүдүүвч гэж юу вэ?
Тойм
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Хариултууд
Номонд хавсаргасан үгсийн тайлбар
Хураангуйлсан үгсийн тайлбар
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Танилцуулга
Энэ модуль нь БЗДХ-ын хамшинжийн оношлогоо, эмчилгээний аргыг
танилцуулж, хамшинжийн арга нь уламжлалт аргуудаас ямар давуу талтай болохыг
тусган харуулсан байна.
Энэ модулийг үзэхийн өмнө, та нэгдүгээр модулийг бүрэн судалсан байх ѐстой
бөгөөд халдвар тархах онцлог болон БЗДХ-ын тархалтыг бууруулахад тулгамдаж буй
асуудлуудын талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.
Та дөрөвдүгээр модульд бүдүүвч бүрийг нарийвчлан үзэх ба тус модульд
ялангуяа хамшинж тус бүрийн оношлогоо эмчилгээг тодорхой тайлбарлах учир илүү
сайн ойлгох болно.
Шээсний сувгаас ялгадас
гарч, шээх үед хорсож өвдөнө
гэж өвчтөн зовиурлана.
Євчний түүх цуглуулж, үзлэг Эрүүл мэндийн
боловсрол
хийх ( Хэрэв шаардлагатай бол олгох, зєвлєгєє
шээсний сүвийг шувтарч
шахуулах) єгєх
Ялгадас гарч байна үгүй Бэлгийн замын үгүй Бэлгэвч
уу? сурталчлах,
бусад халдвар
байна уу? хангах
тийм тийм ХДХВ-ын
Заг хүйтэн, хламидийн халдварын
халдвар гэж эмчлэх тухай зєвлєгєє
Эрүүл мэндийн боловсрол єгч, боломжтой
олгох, зєвлєгєє єгєх бол шинжилгээ
єгєхийг санал
Бэлгэвч сурталчлах, болгох
хангах
Шинж тэмдэг
ХДХВ-ын халдварын илэрвэл дахин
тухай зєвлєгєє єгч, ирэх
боломжтой бол шинжилгээ
єгєхийг санал болгох Тохирох
бүдүүвчийг ашигла
Хавьтагчийг илрүүлж,
эмчлэх а
г
Хэрэв шинж тэмдэг хэвээр
бол 7 хоноод буцаж
ирэхийг зөвлөх
х
ү
й
т
э
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулла,нга
х
л
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Таны судлах сургалтын зорилтууд
Та энэ модулийг судалснаар дараах чадваруудыг эзэмших болно.
БЗДХ-тай өвчтнүүдийг уламжлалт аргаар эмчлэхэд тохиолдож болох саад
бэрхшээлүүдийг тодорхойлох
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын гол үндсэн онцлогуудыг
тодорхойлох
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын давуу талуудыг тогтоох
БЗДХ-тай өвчтнүүдийг хамшинжээр оношлож, эмчлэхэд хэрэглэгдэх
бүдүүвчийн үе шатуудыг тайлбарлах
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн ажил, үүргийн
онцлогоос хамаарч цаашид суралцахад шаардлагатай зүйлсээ тодруулах
Хэрэглэгдэх зүйлс
Энэ модулийн гуравдугаар бүлгийг судлахдаа хэрэв өөрийн орны
боловсруулсан бүдүүвчүүд байвал хажуудаа ойрхон байлгана уу?
Санамж: Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын чанар нь танаас
хамаарна гэдгийг санаарай.
1: БЗДХ-ын уламжлалт аргууд
Энэ бүлэгт БЗДХ-тай өвчтөнүүдийг уламжлалт аргуудаар оношлож, эмчлэхэд
тохиолдох саад бэрхшээлүүдийн талаар үзэх болно.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нар БЗДХ-ыг оношлохдоо ихэвчлэн
дараах уламжлалт хоѐр аргын аль нэгийг хэрэглэдэг.
Үүсгэгчийн оношлогоо: Өвчний үүсгэгчийг илрүүлэхдээ лабораторын
шинжилгээний аргуудыг ашигладаг.
Эмнэлзүйн оношлогоо: Өвөрмөц БЗДХ-ын үед илрэх тодорхой шинж
тэмдгүүдийг эмнэлзүйн дадлага туршлага дээр тулгуурлан илрүүлж оношлоно.
Үүсгэгчийн оношлогоог илүү нарийн тодорхой онош тавихад тохиромжтой арга гэж
үздэг боловч ихэнх эрүүл мэндийн байгууллагуудад үүсгэгчийг илрүүлэх
лабораторийн шинжилгээ хийх бололцоогүй байдаг учраас ихэвчлэн эмнэлзүйн
оношлогооны аргыг сонгон хэрэглэдэг. Гэвч БЗДХ-ыг уламжлалт хоѐр аргаар
оношлож, эмчлэхэд саад бэрхшээлтэй асуудлууд цөөнгүй тохиолддог байна.
Үүсгэгчийн оношлогоо
Лабораторийн шинжилгээ хийхэд чадвартай боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж,
оношлуурын хангалт болон тусламж дэмжлэг байнга шаардагддаг учраас ихэвчлэн энэ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
нь боломжгүй байдаг. Гэхдээ, ер нь эдгээр нөхцөл боломж бүрдсэн ч үүсгэгчийн
оношлогоо байнга хэрэглэх нь тохиромжтой байдаг уу?
Шинжилгээний хариу гарахаас өмнө эмчилгээ эхэлдэггүй учир үйлчлүүлэгч
ихэвчлэн эрүүл мэндийн төвд дахин ирэх шаардлагатай болдог. Энэ нь
магадгүй, халдвартай хүмүүс хяналтанд буцаж ирэхгүй байж болох тул бусдад
халдвар тараах магадлалтай.
БЗДХ-тай хүмүүс олноор үйлчлүүлэхээр ханддаг эмнэлгийн анхан шатны
байгууллагуудад лабораторийн шинжилгээ хийх нөхцөл бололцоо тэр болгон
байдаггүй.
Хэрэв анхан шатны эмнэлгүүдээс БЗДХ-тай өвчтөнүүдийг онош тодруулахаар
илгээсэн тохиолдолд лабораторийн батлах шинжилгээ хийх шаардлагатай
болдог. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд тэмбүү өвчний онош батлах
шинжилгээ хийх нь нэн чухал. Гэвч зарим БЗДХ-ыг оношлоход илүү нөөц
бололцоо шаарддаг учраас нилээд төвөгтэй байдаг.
“Жишээ нь, Зөөлөн яр өвчний үүсгэгч Гемофилус Дюкрея нь fastidious bacterium
учир өсгөвөрт хялбар ургадаггүй, Chlamydia trachomatis илрүүлэх сорил нь үнэтэй
ба сорьц цуглуулах зорилгоор эрэгтэй болон эмэгтэй хүнээс шинжлэгдэхүүн авахад
тэдэнд тааламжгүй, эвгүй мэдрэмж төрүүлдэг. 1-р үеийн тэмбүү өвчнийг
оношлоход тусгай бичил харуур хэрэглэхээс гадна сургалт явуулах шаардлагатай
байдаг бөгөөд тэмбүү өвчний үүсгэгч цайвар спирохетийг илрүүлэхэд сургалт
дадлага хийхгүйгээр сурах боломжгүй юм....
Гэх мэт шалтгаанууд байдаг учир... Хөтөлбөрийн болон эмнэлзүйн чухал шийдвэр
гаргах бодлогуудад лабораторийн тусламж дэмжлэг талаар тусгах ѐстой. ”
Бэлгийн замаар дамжих халдварууд: Урьдчилан сэргийлэлт болон тусламж
үйлчилгээний бодлого, зарчмууд. ДЭМБ/НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр, 1999.
Эмнэлзүйн оношлогоо
Эмнэлзүйн оношлогоог хэрэглэж байгаа үед эмч нар тухайн тохиолдолд илэрч байгаа
эмнэлзүйн шинж тэмдэгүүд болон өөрсдийн мэргэжлийн дадлага туршлага дээр
үндэслэн БЗДХ-ыг оношлож эмчилдэг. Гэвч, зарим БЗДХ-ууд ижил төстэй шинж
тэмдэгүүдээр илэрдэг учир бурууг нь сонгон эмчлэх тохиолдол гарч болох юм. БЗДХ-
ууд нь хавсарч тохиолдох нь элбэг бөгөөд магадгүй, эмч тэдгээрээс зөвхөн нэг
халдварыг нь оношлож болно. Хавсарсан халдвартай өвчтөн бүх өвчнөө эмчлүүлэх
шаардлагатай. Зөвхөн нэг өвчний нь эмчлэх нь цаашид хүндрэл үүсгэх төдийгүй
бусдад халдвар тараах болно.
Дүгнэлт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сайн зохион байгуулалт, бүтэц бүхий эрүүл мэндийн системтэй байсан ч үүсгэгчийн
болон эмнэлзүйн оношлогооны аргуудын аль алинд нь тулгамдсан асуудлууд тулгардаг
байна. Үүсгэгчийн оношлогоо нь өртөг өндөр, цаг хугацаа болон нөөц бололцоо,
нөхцөл шаарддаг, хэдийгээр хурдавчилсан оношлуур ашигласан ч, эмчилгээ эхлэх
хугацааг хойшлуулдаг. Эмнэлзүйн оношлогоогоор зарим бэлгийн замаар дамжих
халдварууд буруу оношлогдох, ялангуяа хавсарсан халдварууд оношлогдохгүй байх
талтай.
Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх зарим оношлогооны аргууд улам
боловсронгуй болж, үндэслэлтэй, үр дүнтэй, хурдавчилсан оношлуурууд бий болсоор
байна. Хамшинжийн оношлогооны аргыг хэрэглэж байгаа тохиолдолд ч эдгээр
хурдавчилсан оношлуурыг хэрэглэж болно.
Үйл ажиллагаа 1
Танай эмнэлэгт болон эрүүл мэндийн төвд үүсгэгчийн ба эмнэлзүйн оношлогооны
эдгээр бэрхшээлүүдээс тохиолддог уу? Тохиолддог бол аль нь вэ?
.......................................................................................................................................
......................................................................................................................................................
........................................................................................................................Таны
өвчтөнүүдэд үүсгэгчийн оношлогооны ямар сул талууд тохиолддог вэ? /Үүсгэгчийн
онош тавихад ямар бэрхшээл тохиолддог вэ?/
......................................................................................................................................................
......................................................................................................................................................
.........................................................................................................Та үүсгэгчийн
оношлогооны сул болон давуу талуудын ялгааг гаргана уу?
......................................................................................................................................................
......................................................................................................................................................
.........................................................................................................Эдгээр асуудлыг
хоорондоо харилцан ярилцана уу?
......................................................................................................................................................
......................................................................................................................................................
.........................................................................................................2: Хамшинжийн
оношлогоо эмчилгээ
Энэ бүлэгт бид БЗДХ-ын оношлогоо, эмчилгээний гурав дахь арга болох хамшинжийн
оношлогоо эмчилгээний аргыг танилцуулах болно.
Энэ модулын гуравдугаар бүлэгт үзэх бүдүүвчтэй хэрхэн яаж ажиллах талаар
танилцуулахын өмнө хамшинжийн арга нь, бидний нэгдүгээр бүлэгт үзсэн/ярилцсан/
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
уламжлалт хоѐр аргуудаас ямар ялгаатай вэ?. Хамшинжийн аргын үндсэн онцлог болон
давуу тал нь юу вэ? гэсэн асуултуудад хариулья.
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын үндсэн онцлогууд
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын үндсэн онцлогууд:
Өвчтний зовиур, шинж тэмдэг дээр үндэслэдэг. (энэ нь өвчтөнд илэрч байгаа
эмнэлзүйн шинж тэмдгийн эсрэг хариу арга хэмжээ авах боломжтой.)
Тухайн хамшинжийг үүсгэж болох бүх үүсгэгчдийн эсрэг эмчилгээг цаг
алдалгүй, өргөн хүрээтэй хийснээр өвчтөн бүрэн эмчлэгдэх боломжтой.
Өвчтнийг анхны ирэлтээр нь эмчилдэг.
Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын түвшинд БЗДХ-ын тусламж
үйлчилгээ үзүүлэхэд илүү хэрэглэх боломжтой.
Бүдүүвч ашигладаг./Эмнэлгийн ажилтан удирдамжийн дагуу бүдүүвчийг
ашиглана./
Эрүүл мэндийн боловсрол олгох болон зөвлөгөө өгөх боломж, цаг хугацаа
олгодог.
Үйл ажиллагаа 2
Энэ модулийн дараагийн хуудсуудад, БЗДХ-тай өвчтнүүдэд эмчилгээг цаг
алдалгүй, үр дүнтэй явуулах боломжийг бидэнд олгох хамшинжийн оношлогоо
эмчилгээний аргын үндсэн онцлогуудыг тайлбарлана.
Танд хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын талаар ямар нэгэн санал эсвэл
асуулт байвал доор тэмдэглэнэ үү!
............................................................................................................................
..........................................................................................................................................
..............................................................................................................
Хамшинжүүдийг ялган тогтоох нь
Бэлгийн замаар дамжих халдварууд нь янз бүрийн эмгэгтөрөгчдөөр үүсгэгддэг
боловч цөөн тооны хамшинжээр илэрдэг. Хамшинж гэдэг нь өвчтөнд илэрч буй
эмнэлзүйн шинж тэмдгүүдийн бүлэг бөгөөд энэ нь өвчтний хэлж буй зовиур
болон эмчийн үзлэгийн үед илрүүлж байгаа эмнэлзүйн шинж тэмдгийн нийлбэр
юм.
Энэ хүснэгтэнд зонхилон тохиолддог бэлгийн замаар дамжих халдваруудын
хамшинж болон шалтгааныг тайлбарласан байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хам шинж Зовиур Үзлэгээр илрэх шинж Голлон тохиолдох шалтгаан
тэмдэг
Үтрээнээс Үтрээнээс хэвийн Үтрээнээс хэвийн бус Үтрээний үрэвсэлүүд:
ялгадас гарах Трихомониаз
ялгадас гарах бус ялгадас гарах Мөөгөнцөр
Умайнхүзүүний үрэвсэлүүд:
Үтрээ орчмоор
загатнах
Шээхэд өвдөх Заг хүйтэн
Бэлгийн хавьтлын Хламидийн халдвар
үед өвдөх
Шээсний Шээсний сувгаас Шээсний сувгаас Заг хүйтэн
сувгаас ялгадас гарах ялгадас гарах /хэрэв Хламидийн халдвар
ялгадас гарах шаардлагатай бол
Шээхэд хорсох шээсний сувгийг Тэмбүү
Бэлэг Шээс ойр ойрхон шувтарч шахуулах/ Зөөлөн яр
эрхтний Бэлгийн герпес
шархлаа хүрэх Заг хүйтэн
Хламидийн халдвар
Хэвлийн Бэлэг эрхтэн дээр Бэлэг эрхтэн дээр Агааргүйтэн нянгийн
доод хэсгээр шарх гарах шарх гарах
өвдөх хавсарсан халдварууд
Хэвлийн доод Үтрээнээс ялгадас
Төмсөг хэсгээр өвдөх гарах Заг хүйтэн
хавдах Хламидийн халдвар
Бэлгийн хавьтлын Тэмтрэхэд хэвлийн
Цавины үед өвдөх доод хэсгээр Лимфогрануламатоз
булчирхай хөндүүрлэх Зөөлөн яр
томрох Төмсөг орчим
өвдөх Халуурах 38 хэмээс
дээш
Төмсөг хавдах
Төмсөг хавдах
Цавины
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
булчирхай(занги БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
лаа) томорч, Цавины булчирхай
өвдөх
томрох
Зовхи хавдах
Ялгадас гарах Бамбалзах шинж
Нярай нүдээ нээж
илрэх
чадахгүй байх
Буглаа үүсэх эсвэл
Нярайн зөөлрөн цоорч, нүх
нүдний
салстын үүсгэн хагарах Заг хүйтэн
үрэвсэл
Хламидийн халдвар
Зовхи хавагнах
Идээт ялгадас гарах
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын гол зориолго нь эдгээр 7 хамшинжийн
аль нэгийг ялган тогтоох, тухайн хамшинжид тохирсон эмчилгээ буюу тусламж
үйлчилгээ явуулна гэсэн үг юм.
Анхаарах зүйл:
Энэ сургалтын хөтөлбөрт зөвхөн эмчлэгдэх болон эмчлэгдээгүй тохиолдолд
хүндрэлд хүргэдэг эмгэгтөрөгчдөөр үүсгэгдсэн бэлгийн замаар дамжих
халдваруудын хамшинжүүд хамаарна. Бэлгийн замаар дамжих халдваруудын
бусад хамшинжүүд болох цэврүүнцэрийн шархлаа/герпес/, бэлгийн үү,
эмэгтэйчүүдэд тохиолддог шээх үед өвдөх хамшинжүүд нь энэ хөтөлбөрт
тусгагдаагүй болно.
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний бүдүүвч
БЗДХ-ын хамшинжүүдийг ялган тогтоох нь харьцангуй хялбар бөгөөд хамшинж тус
бүрт тусад нь бүдүүвч боловсруулах боломжтой. Бүдүүвч нь шийдвэр гаргах болон үйл
ажиллагаа хэрхэн яаж явуулахыг алхамуудаар дүрслэн үзүүлсэн газрын зураг юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бүдүүвчийн гол ач холбогдол нь энэхүү хамшинжийн оношлогоо эмчилгээний
сургалтанд нэг удаа суралцсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нарт бүдүүвчийг
хэрэглэхэд хялбар болох ба аль ч эрүүл мэндийн байгууллагын, ямарч мэргэжлийн
эмнэлгийн ажилтнууд бүдүүвч ашиглан БЗДХ-тай өвчтнүүдийг оношлож, эмчлэх
боломжтой юм.
Бүдүүвч ашиглахын ач холбогдол
БЗДХ-тай өвчтнүүдийг анх ирэхэд нь эмчилгээг шууд эхлэх боломжтой.
БЗДХ-тай өвчтөн олноор эмчилгээнд хамрагдах бололцоотой.
Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, бэлгэвчээр
хангах зэрэг урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг
явуулдаг.
Бүх үүсгэгчдийн эсрэг эмчилгээ хийх
Эмнэлзүйн болон үүсгэгчийн оношлогоо нь зөвхөн нэг үүсгэгчийг илрүүлж оношлохыг
хичээдэг бол хамшинжийн оношлогоо нь зонхилон тохиолддог БЗДХ-ын бүх
үүсгэгчдийн эсрэг эмчилгээг нэн даруй эхэлдэг. Бэлгийн замаар дамжих халдварууд нь
ихэвчлэн хавсарч тохиолддог учир энэ нь чухал ач холбогдолтой юм.
Хэрэв шаардлагатай эмүүд хангагдах боломжтой бол өвчтөнг хамшинжээр оношлон
эмчилж, хурдан хугацаанд эрүүлжүүлж болно.
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргыг ашиглах дадлага хийх жишээ:
Өвчтөн бэлэг эрхтнээс ялгадас гарч байна гэж зовиурлана. Үзлэгээр шээсний сувгаас
ялгадас гарч байгаа нь тогтоогджээ. Энэ зовиур болон шинж тэмдэг нь шээсний
сувгийн хамшинж болохыг зааж байна.
Шээсний сувгаас ялгадас гарах хамшинж нь ихэвчлэн заг хүйтэн болон хламидийн
халдварын шалтгаантай байдаг. Заг хүйтэн, хламидийн халдвар нь зөвхөн хүндрэл
өгөөд зогсохгүй ХДХВ-ийн халдвар дамжих таатай нөхцөл нь болдог учир эдгээр
халдваруудыг хамтад нь эмчлэх нь чухал.
Ureaplasma urealyticum, Trichomonas vaginilis зэрэг үүсгэгчид нь шээсний сувгаас
ялгадас гарах шалтгаан болж болох юм.
Гэхдээ эдгээр өвчнүүдийг эмчлэх шаардлагатай юу?
Заавал эмчлэх шаардлагагүй, учир нь эдгээр өвчин нь эрэгтэйчүүдэд ховор тохиолддог,
хүндрэл бараг өгдөггүй байна. Хэрэв тухайн өвчтөнд шинж тэмдэг арилахгүй хэвээр,
хяналтанд буцаж ирвэл эдгээр өвчний эсрэг эмчилгээ хийж болно.
Дээрхи жишээнээс үзэхэд БЗДХ-тай өвчтөнүүдэд илэрч байгаа шинж тэмдгүүдийн
ихэнх шалтгааныг ялган тогтооход хамшинжийн оношлогоо эмчилгээний аргыг
ашиглаж болох ба эдгээр өвчний улмаас үүссэн хүндрэлүүдийг эмчлэх боломжтой
болох нь харагдаж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Өөр жишээн дээр ажиллая!
Залуу эмэгтэй бэлэг эрхтэн дээр шарх гарсан гэсэн зовиуртай хандсан байна. Үзлэгээр
бэлгийн гадна уруул дээр шарх гарсан байв. Энэ тохиолдолд зовиур болон шинж
тэмдэг нь бэлгийн шархлаа хамшинжийг зааж байна.
Үүний шалтгаан нь бэлгийн шархлаат өвчин үүсгэдэг зөөлөн яр болон тэмбүү өвчин
юм.
Асуулт
1. Бэлгийн шархлаа хамшинжийн эмчилгээг та хэрхэн яаж хийх вэ?
Хамгийн тохиромжтой хариултыг сонгож зурна уу?
а) Зөвхөн нэг үүсгэгчийн эсрэг эм өгөөд хэрэв шарх эдгэрэхгүй бол дахин
ирэхийг зөвлөж, буцаж ирсэн тохиолдолд дараагийн үүсгэгчийн эсрэг эмчилгээ
хийнэ.
б) Хоѐр шалтгааны эсрэг эмчилгээг даруй эхэлнэ.
в) Үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийлгэхээр өөр эмнэлэг рүү илгээнэ.
Хариултыг 22-р хуудсанд үзнэ үү!
Үйл ажиллагаа 3
Хамшинжийн аргын талаар харилцан ярилцах явцад хүмүүс ихэвчлэн ижил төстэй
шүүмжлэлүүд гаргаж байгаа нь бидэнд ажиглагдсан юм. Нийтлэг гардаг
шүүмжлэлүүдийг дор товчлон бичлээ.Та эдгээр шүүмжлэлийг зөвшөөрөх үү эсвэл эс
зөвшөөрөх үү, мөн яагаад гэдэг талаар дор бичнэ үү!
Хамшинжийн арга бол шинжлэх ухааны үндэслэлгүй.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
Хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь эмч нар хэрэглэхэд хэтэрхий
хялбар. Сувилагч нар хэрэглэхэд л болох юм.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
Хамшинжийн арга нь эмч нарын эмнэлзүйн чадвар болон дадлага туршлагыг
ашигладаггүй.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Эхлээд хамгийн нийтлэг тохиолддог үүсгэгчдийн эсрэг эмчилгээ хийгээд шинж
тэмдэгүүд арилахгүй бол дараагийн үүсгэгчдийн эсрэг эмчилгээ хийх нь зүйтэй
гэж үздэг.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
Хамшинжийн аргын үед их хэмжээний эмийг хий зарцуулдаг учир өвчтөнд илүү
эмчилгээ хийдэг.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
БЗДХ-ын оношлогоонд Грамаар будаж, бичил харуураар харах зэрэг
лабораторийн энгийн аргуудыг хэрэглэдэг байх нь зүйтэй.
................................................................................................................................................
................................................................................................................................................
...................................................................................................
Хамшинжийн аргын шүүмжлэлд хариулт өгөх нь
Хамшинжийн аргыг эсэргүүцсэн нийтлэг шүүмжлэлд хариулахыг оролдъѐ. Модуль
1 болон энэ модульд үзсэн хичээлүүдээр бид энэ талаар ямар нэгэн ойлголттой
болсон байгаа. Иймээс шүүмжлэлийн учир шалтгааныг илүү тодорхой авч үзье.
Хамшинжийн арга бол шинжлэх ухааны үндэслэлгүй.
Эсрэгээрээ, хамшинжийн арга нь дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудыг
өргөнөөр хамарсан эпидемиологийн/тархвар зүйн/ судалгаан дээр үндэслэн
боловсруулсан арга юм. Дэлхийн 20 гаруй улс орон хамшинжийн оношлогоо
эмчилгээний аргыг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж хэрэглэж байна.
Хамшинжийн оношлогооны нарийвчлал магадлалыг үнэлэх зорилгоор
хамшинжийн оношлогоог лабораторийн шинжилгээтэй харьцуулсан олон тооны
судалгааг хийгдсэн бөгөөд эдгээр судалгааны үр дүнд хамшинжийн оношлогоо нь
лабораторийн шинжилгээтэй адил, нарийвчлал сайтай арга болох нь тогтоогдсон
байна.
Гэхдээ дээрхи хамшинжүүдээс зөвхөн үтрээнээс ялгадас гарах хамшинжийн хувьд
хязгаардмал байсан тул дэлгэрүүлж үзэх шаардлагатай байв. Иймээс дараа нь бид
энэ модулиар үтрээнээс ялгадас гарах хамшинжийн талаар тодруулж ярилцах
болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Нийт хүн амын дунд илэрч байгаа ХДХВ-ийн халдвар болон БЗДХ-ын
тохиолдолуудад хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын нөлөөлөх боломжийн
талаар хийгдсэн судалгаанууд байдаг. Эдгээр судалгаануудын нэг нь 1995 онд
Танзани улсын Мванза бүс нутагт хийгдсэн судалгаа бөгөөд энэ судалгаанд нийт
хүн амын дунд БЗДХ-ууд, ХДХВ-ийн халдвар дамжихад эмнэлэгт хандах зан үйл
болон БЗДХ-ын тусламж үйлчилгээний нөлөөг судалсан байна. Хоѐр жилийн дараа,
судалгааны бүс нутгийн үр дүнг хяналтын бүс нутагтай харьцуулахад үр дүнтэй
байв.
Эрэгтэйчүүдийн дунд шинж тэмдэг бүхий шээсний сувгийн үрэвслийн тархалт
50% буурсан.
Ийлдэс судлалын өөрчлөлт бүхий тэмбүү өвчний тархалтын бууралт
ажиглагдсан.
ХДХВ-ийн халдварын тохиолдол 38% буурсан.
ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд
БЗДХ-тай тэмцэх арга хэмжээ авах зөвлөмж:
Баталгаа нь юу вэ?
НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр,2000.
Өөр нэг судалгаа, энэ нь Уганда улсын Ракай дүүрэгт явуулсан судалгаа бөгөөд 3
жилийн дараа судалгааны үр дүн нь ялгаатай гарсан ба энэ нь хамшинжийн оношлогоо
эмчилгээний талаар биш юм. (Уг судалгаанд шинж тэмдэг илэрсэн эсэх нь
хамаарахгүйгээр БЗДХ-ын зовиурын улмаас хандсан 15-59 насны хүн бүрт
амбулаториор/гэрээр/ эмчилгээ хийсэн байна. Энэ судалгааны үр дүнд зарим БЗДХ-ын
хувьд бууралт ажиглагдсан боловч ХДХВ-ийн халдварт нөлөөлж чадаагүй байна.)
Ер нь эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг цаашид өргөнөөр хийх шаардлагатай
бөгөөд эдгээр судалгаанаас бид их зүйлийг суралцсаар байна.
Хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь эмч нар хэрэглэхэд хэтэрхий
хялбар. Сувилагч нар хэрэглэхэд л болох юм.
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын энгийн хялбар байдал нь эмчийг чагнуур,
халууны шил гэх мэт бусад багаж хэрэгсэлийг хэрэглэхгүй гэсэн үг биш. Эмч нараас
гадна бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нар БЗДХ-ыг хамшинжээр оношлож
эмчлэх боломжтой болж байгаа нь чухал давуу тал юм. Оновчтой зөв хялбарчилсан
оношлогоо эмчилгээний арга нь өвчтний зан үйлийг өөрчлөх сургалтанд эрүүл
мэндийн ажилтнуудыг илүү цаг зарцуулах боломж олгодог.
Хамшинжийн арга нь эмч нарын эмнэлзүйн чадвар болон дадлага
туршлагыг ашигладаггүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Ихэнх эмч нар өөрсдийн эмнэлзүйн шийдвэртээ илүү итгэлтэй байдаг боловч хийгдсэн
судалгаануудаас харахад эмч нарын оношлосон эмнэлзүйн оношлогооны 50% нь буруу
оношлогддог нь тогтоогджээ.
“Дадлага туршлагатай БЗДХ-ын эмч нар ч эмнэлзүйн оношлогооны аргыг
хэрэглэхдээ оношийн алдаа гаргах, хавсарсан халдварыг оношлохгүй өнгөрдөг
талаар судалгаанууд харуулсан байна.”
БЗДХ:Урьдчилан сэргийлэлт болон
тусламж үйлчилгээний бодлого,
зарчмууд.ДЭМБ/ДОХ-ынхөтөлбөр,1999
Эхлээд хамгийн зонхилон тохиолддог үүсгэгчдийн эсрэг эмчилгээ хийгээд
шинж тэмдэгүүд арилахгүй бол дараагийн үүсгэгчдийн эсрэг эмчилгээ хийх
нь зүйтэй гэж үздэг.
Эмчилгээнд дахин ирэх шаардлагатай өвчтнүүд тухайн эрүүл мэндийн төв дээр буцаж
ирэхгүй байж болох юм. Магадгүй, тэд өөр эмнэлэгт хандсан байж болно. Хэрэв эхний
эмчилгээ үр дүнгүй болвол, өвчтөн бэлгийн замаар дамжих халдвараа цааш тараасаар
байх болно. Энэ нь эхний үед сайжирсан мэт болгох боловч эцэст нь ямар нэгэн
хүндрэлд хүргэх болно.
Хамшинжийн аргын үед их хэмжээний эмийг хий зарцуулдаг учир өвчтөнд
илүү эмчилгээ хийгддэг.
Судалгаанаас үзэхэд хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын үйлчилгээний зардал
нь эмнэлзүйн болон үүсгэгчийн оношлогооны аргуудтай харьцуулахад харьцангуй
хямд байдаг нь тогтоогдсон байна. Үүсгэгчийн болон эмнэлзүйн оношлогооны
аргуудын өвөрмөц онцлогийг харьцуулахдаа, үүсгэгчийн оношлогоо нь өртөг өндөр
эсвэл эмнэлзүйгээр оношлоход оношийн алдаа гарах магадлалтай гэж зөвхөн үздэг
боловч энэ нь цаашдаа үргүйдэл, орлогын алдагдал, гэр бүл салалт зэрэг нийгмийн
болон биологийн хүндрэлтэй асуудлуудад хүргэдэг.
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргаар оношлон, илүү эмчилгээ хийсэн байж
болох тохиолдол бол ялгадас гарах шалтгаан нь биш тохиолдолд тухайн өвчтөнг
хамшинжээр оношлож, эмчлэх байж болох юм. Жишээ нь: Гол ялгадас гарах шалтгаан
нь биш тохиолдолд заг хүйтэн болон хламидийн халдварыг үтрээнээс ялгадас гарах
шалтгаан гэж үзэн, нэмэлт эмчилгээ хийх.
БЗДХ-ын оношлогоонд Грамаар будаж, бичил харуураар харах зэрэг
лабораторийн энгийн аргуудыг хэрэглэдэг байх нь зүйтэй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Лабораторийн оношлогоо хэрэглэх үед үйлчлүүлэгч шинжилгээний үр дүнг хүлээж,
эмчилгээ хойшлогддог ба зарим өвчтөн буцаж ирдэггүй. Лабораторийн оношлогоо нь
өртөг өндөр байхаас гадна лабораторийн техник ажиллагааны шаардлага, журамыг
батлах гадаад хяналт шаардлагатай байдаг.
Үтрээнээс ялгадас гарах хамшинжийн бүдүүвч ашиглах нь ялангуяа БЗДХ-ын
тархалтын түвшин бага хүн амын дунд тухайн өвчний шалтгааныг тогтооход бага ч
гэсэн тустай байдаг.
Та энэ модулийн сүүлийн хэсэгт болон 4-р модульд үтрээнээс ялгадас гарах
хамшинжийн бүдүүвчийн талаар илүү дэлгэрэнгүй үзэх болно.
Дүгнэлт
Энэ бүлэгт бид БЗДХ-ыг хамшинжээр оношлох, эмчлэх аргын талаар танилцуулж,
хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь яагаад үр дүнтэй арга болохыг
тайлбарлалаа. Гэхдээ, нарийн боловсронгуй үүсгэгчийн оношлогоо хийх боломжтой ч
БЗДХ-ын тархалтыг бууруулахад хамшинжийн оношлогооны арга нь хамгийн үр
дүнтэй арга юм.
БЗДХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь
олон талын ач холбогдолтой.
Үйлчлүүлэгчийг анх ирэхэд нь БЗДХ-ын бүрэн цогц тусламж үйлчилгээг
санал болгодог.
Тухайн хамшинжийг үүсгэж болох бүх үүсгэгчдийн эсрэг эмчилгээг хийдэг.
Эмчилгээг өргөн хүрээтэй, цаг алдалгүй эхэлдэг.
Эрүүл мэндийн боловсрол олгох, хавьтагчийг илрүүлж эмчлэх болон
бэлгэвчээр хангах, бэлгэвч хэрэглэхийг дэмжих зэрэг үйл ажиллагааг
хэрэгжүүлэх замаар БЗДХ-аас урьдчилан сэргийлж, өвчний хүндрэлээс
сэргийлдэг.
Үйлчилгээ үзүүлэгч тухайн хамшинжийг үүсгэж болох үүсгэгчдийг ялган
тогтооход хамшинжийн бүдүүвчүүдийг хэрэглэх боломжтой.
Санамж: БЗДХ-тай хүмүүст цаг алдалгүй, үр дүнтэй эмчилгээ хийх нь
халдварыг цааш дамжихаас сэргийлэх хамгийн сайн арга юм.
3: Бүдүүвч ашиглах нь
Энэ бүлэгт бүдүүвч гэж юу вэ?, бүдүүвчийг хэрхэн яаж хэрэглэх талаар тайлбарлана.
Энэ нь танд бүдүүвч хэрэглэх үйл явцын талаар танилцах болон дасгал хийхийг санал
болгож байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бүдүүвч хэрэглэх зааврын дагуу бүдүүвч тус бүр дээр илүү дадлага хийх нь 4-р
модулийг сайтар ойлгоход танд туслах болно. 4-р модульд бүдүүвч тус бүрт тохирох
стандарт эмчилгээний зааварыг үзүүлсэн.
Энэ бүлгийн хичээл эхлэхээс өмнө өөрийн орны боловсруулж гаргасан БЗДХ-ын
хамшинжийн оношлогоо эмчилгээний бүх бүдүүвчийг бэлдсэн байх хэрэгтэй. Хэрэв
байхгүй бол ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гаргасан бүдүүвчүүдийг хэрэглэж болно.
Бүдүүвч гэж юу вэ?
Бүдүүвч гэдэг нь таныг олон тооны шийдвэр болон үйл ажилллагааны дундуур хөтлөх
газрын зураг юм. Шийдвэр болон үйл ажиллагаа бүр нь тус тусдаа нүдэнд бичигдсэн
байх бөгөөд нүд бүхнээс нэг буюу хоѐр зам гарах ба энэ нь өөр шийдвэр эсвэл өөр үйл
ажиллагаа агуулсан нүд рүү хөтлөн аваачина. Өвчтний зовиурыг тодруулснаар та
тохирох бүдүүвчийг сонгох ба тухайн бүдүүвчинд заасан шийдвэр, үйл ажиллагааг
явуулах болно.
Бүдүүвч бүр гурван янзын алхам бүхий үе шаттай.
эмнэлзүйн асуудал - бүдүүвчийн хамгийн дээд хэсэгт үйлчлүүлэгчийн
зовиур байх ба бүдүүвч бүр энэ нүднээс эхэлнэ.
шийдвэр гаргах - ихэвчлэн асуултанд ”тийм”, “үгүй” гэсэн хариултын аль
нэгийг сонгох замаар шийдвэр гаргана.
үйл ажиллагаа явуулах - ямар арга хэмжээ авах хэрэгтэйг заана. /Бүдүүвчийн
нүд бүрд янз бүрийн үйл ажиллагааг санал болгосон байх бөгөөд жишээ нь:
эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, бэлгэвч хэрэглэх, хэрэв шаардлагатай
тохиолдолд өвчтөнг илгээх гэх мэт./
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Шээсний сувгаас ялгадас гарах хам шинжийн бүдүүвч
Энэ бол эмнэлзүйн асуудлын нүд бөгөөд Энэ нь үйл ажиллагааны нүд бөгөөд
өвчтөнд илэрч буй зовиур, шинж тэмдгүүдийг таниас өвчний түүх цуглуулахын тулд
тусгасан байна. шаардлагатай мэдээлэлээ асуух
болон бодит үзлэг хийхийг хүснэ.
Зовиур: Шээсний сувгаас
ялгадас гарч, шээхэд хорсож Шийдвэр гаргахын тулд эдгээр асуултанд та
өвдөнө гэсэн өвчтөний зовиур хариулах болно. Шийдвэрийн нүд бүр нь “тийм”,
“үгүй” гэсэн хоѐр гарах замтай бөгөөд гарах зам
Євчний түүх цуглуулж, үзлэг нь таны дээрх хоѐр асуултанд хэрхэн
хийх (шаардлагатай бол шээсний хариулснаас хамаарна.
сувгийг шувтарч шахуулах)
Ялгадас гарч байна үгүй Өөр ямар нэгэн
уу? бэлгийн замаар
дамжих халдвар байна
уу?
үгүй
тийм
тийм
Заг хүйтэн, хламидийн халдвар Тохирох Эрүүл мэндийн боловсрол
гэж эмчлэх бүдүүвчийг ашигла олгох, зєвлєгєє єгєх
Эрүүл мэндийн боловсрол Бэлгэвч сурталчлах,
олгох, зєвлєгєє єгєх хангах
Бэлгэвч сурталчлах, хангах ХДХВ-ын халдварын
ХДХВ-ын халдварын тухай тухай зєвлєгєє єгч,
зєвлєгєє єгч, боломжтой бол боломжтой бол
шинжилгээ єгєхийг санал шинжилгээ єгєхийг санал
болгох болгох
Хавьтагчийг илрүүлж, эмчлэх Шинж тэмдэг илэрвэл
Шаардлагатай бол 7 хоноод дахин ирэх
дахин ирэх
Э
М
Эдгээр гарах нүд нь үйл ажиллагааны нүБоднүүд бөгөөд танд тухайн
тохиолдолд яаж эмчлэх, ямар арга хэмжээ авлахыг заана.
о
Бүдүүвч нь хэрэглэхэд хялбар бөгөөд эмнэлзүйн авсуудлын нүднээс эхлэн сумны
с
дагуу нэг удаад нэг алхам хийсээр бүдүүвчийн салбрарын эцсийн гарах нүд хүртэл
о
ажиллана. л
о
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгулг уллага
о
х
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үтрээнээс ялгадас гарах хамшинжийн бүдүүвч
Үтрээнээс ялгадас Эрүүл мэндийн
гарч,бэлгийн уруул загатнах, боловсрол олгох,
зєвлєгєє єгєх
хорсох,халуун оргих гэсэн
зовиуртай өвчтөн Бэлгэвч
сурталчлах, хангах
Євчний түүх цуглуулж, үзлэг
хийх, эрсдлийн хүчин зүйлсийг ХДХВ-ын
халдварын тухай
үнэлэх* зєвлєгєє єгч,
боломжтой бол
Хэвийн бус үгүй Бэлгийн замын үгүй шинжилгээ єгєхийг
ялгадастай болон бусад өвчнүүд санал болгох
үтрээний салст байна уу?
улайсан байна уу? Тийм
тийм Тохирох бүдүүвчийг ашиглан
нэмэлт эмчилгээ хийх
Нянгийн гаралтай
Хэвлийн доод хэсгээр Gn/Ch.th-ын тархалт үтрээний үрэвсэл ба
хөндүүр байна уу? өндөр орон нутаг** эсвэл
үгүй эрсдлийн хүчин зүйл үгүй трихомониаз гэж
тийм эмчилнэ
эерэг үү?
Хэвлийн доод хэсгээр
євдєх хам шинжийн тийм
бүдүүвчийг хэрэглэх
Хламидийн халдвар, заг хүйтэн, Эрүүл мэндийн
нянгийн гаралтай їтрээний боловсрол
үрэвсэл, трихомониаз гэж олгох, зєвлєгєє
эмчилнэ єгєх
Бэлгийн уруул хавагнаж үгүй Бэлгэвч
улайсан, зулгарсан сурталчлах,
байна уу?
хангах
тийм
ХДХВ-ын
Үтрээний мєєгєнцрийн
эмчилгээ хийнэ халдварын тухай
зєвлєгєє єгч,
боломжтой бол
шинжилгээ
єгєхийг санал
болгох
*Эрсдлийн хүчин зүйлсийг тухайн орны нийгэм болон зан үйл, тархвар судлалын байдалд тохируулан
боловсруулах хэрэгтэй.
**Тухайн орон нутагт хийгдсэн тодорхойлолтоор(судалгаа) тархалтын түвшин өндөр байх
Энэ бүдүүвч нь бусад бүдүүвчтэй харьцуулахад нилээн төвөгтэй, нарийн, илүү олон
асуулт асуух шаардлага гардаг боловч бүдүүвчтэй ажиллах заавар нь бусад
бүдүүвчийн заавартай ижил юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Өмнө нь энэ модульд(хуудас 12) бидний өгүүлснээр, үтрээний ялгадас
хамшинжийн бүдүүвч нь үтрээнээс гарч байгаа ялгадасны шалтгааныг шууд
тогтоож чадахгүй. Үтрээнээс ялгадас гарах хамшинжийн бүдүүвч нь яг тохирсон
бүдүүвч биш бөгөөд үтрээний ялгадас нь зөвхөн үтрээний үрэвслийг заах боловч
ялангуяа насанд хүрсэн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвслийг ялгахад
хүндрэлтэй байдаг. Заг хүйтэн болон хламидийн халдварын тархалт өндөртэй орон
нутагт амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд үтрээнээс ялгадас гардаг гэсэн зовиуртай
тохиолдолд энэ хоѐр халдварын эмчилгээг нэмж хийнэ. Халдварын тархалт багатай
оронд умайн хүзүүний үрэвслийг эмчлэхгүйгээр, зөвхөн үтрээний үрэвслийг
эмчилж болно.
Умайн хүзүүний үрэвсэлтэй эсэхийг ялган тогтооход бусад ямар хүчин зүйлс
хамаарч болох вэ?
Умайн хүзүүний үрэвсэл үүсэх шалтгаан нь ихэвчлэн хүн ам зүйн болон зан
үйлийн эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой байдаг. Эдгээр хүчин зүйлст тухайн
орон нутгийн нөхцөл байдал болон онцлог нөлөөлнө. Умайн хүзүүний үрэвсэлтэй
эсэхийг тогтоохын тулд дараах асуултуудыг асууж, эрсдлийн хүчин зүйлсийг
тодорхойлж болохыг судалгаагаар харуулсан байна.
Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй юу? /зарим улс оронд 25 нас/
Үйлчлүүлэгч гэр бүлгүй юу?
Сүүлийн гурван сард нэгээс дээш хүнтэй бэлгийн хавьтал хийсэн үү?
Сүүлийн гурван сард шинэ хүнтэй бэлгийн хавьтал хийсэн үү?
Одоогийн бэлгийн хавьтагч нь БЗДХ-тай юу? эсвэл саяхан бэлгэвч хэрэглэж
эхэлсэн үү?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагаа 4
Өөрийн орны боловсруулж гаргасан бүдүүвчүүд дээр ажиллацгаая! Бусад бүдүүвчтэй
харьцуулахад, ойлгоход түвэгтэй зарим бүдүүвчийн талаар бид ярилцсан бөгөөд
үнэндээ бүдүүвчүүдийн ажиллах заавар хоорондоо ижил юм.
Асуултууд
Хэрэв танд хамшинжийн бүдүүвчүүд байвал эдгээр асуултыг ашиглан бүдүүвчүүд дээр
ажиллаж үзнэ үү! (Тухайн орон нутагт зонхилон тохиолддоггүй БЗДХ-ын шалтгааныг
асуусан мэдэхгүй асуултууд байж болно.)
1. Өвчтөн эрэгтэй, бэлэг эрхтэн дээр шарх гарсан гэж зовиурлана. Үзлэгээр
ялгадас гараагүй, харин бэлэг эрхтэн дээр нь шарх гарсан байв. Шархны хэмжээ
том байсан ба өмнө нь шарх гарч байгаагүй гэж байлаа.
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
2. Залуу эмэгтэй, хэвлийн доод хэсгээр өвдөнө гэж зовиурлана. Та түүнээс өвчний
түүх цуглуулж, үзлэг хийсэн ба тэр эмэгтэй танд сарын тэмдэг хэвийн ирдэг,
жирэмсэлж байгаагүй гэж ярьсан байна. Өвчтний хэвлийн доод хэсгийн өвдөлт
нь хүчтэй биш боловч хэвлийг тэмтрэхэд өвдөлт мэдэрч байв.
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та энэ тохиолдолд ямар үйл ажиллагаа явуулах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Долоо хоногийн дараа нөгөө эмэгтэй дахин буцаж иржээ. Тэр эмэгтэй таны
бичиж өгсөн эмийг бүгдийг хэрэглэсэн боловч биеийн байдал сайжраагүй тухай
танд ярьсан байна. Үзлэгээр эмэгтэйн биеийн халуун 38.2 хэм байв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Одоо та ямар үйл ажиллагаа явуулах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
3. Дунд насны эрэгтэй, цавины орчим өвдөөд долоо хоногоос илүү хонож байна
гэж ханджээ. Үзлэгээр та түүний баруун талын цавины орчим хөндүүр бүхий
бамбалзсан зүйл байгааг илрүүлжээ. Тэмтэрч үзэхэд өвчтөн эмзэглэж байв.
Харин түүний бэлэг эрхтэн орчим шарх гараагүй байна.
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
4. Дөрвөн хоногтой нярай хүүхдийн нүдийг үзүүлэхээр эх нь эмнэлэгт авчирчээ.
Үзэхэд нярайн хүүхдийн нүдний зовхи нь хавдаж, хоѐр нүднээс их хэмжээний
идээ гарч байв.
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та нярайд ямар эмчилгээ хийх вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та өөр хэнд эмчилгээ хийх вэ?, яагаад?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
6. Залуу эрэгтэй, төмсөг хавдсан гэж зовиурлана. Өвчтөн гэмтэл аваагүй гэж байсан
ба үзлэгээр төмсөг хавдсан боловч төмсөг эргэх болон дээш өргөгдсөн шинж
тэмдэг илрээгүй байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
7. Залуу эрэгтэй, бэлэг эрхтнээс ялгадас гарч байна гэсэн зовиуртай танд ханджээ.
Та түүнээс шээсний сувгаас идээ гарч байгаа эсэхийг асууж, үзлэг хийхэд
шээсний сувгаас цайвар ялгадас гарч байгааг илрүүлжээ. Өөр гэмтэл болон
шарх байсангүй.
Та ямар бүдүүвч ашиглах вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Та энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?
..............................................................................................................................
..............................................................................................................................
.......................................................................................
Эдгээр асуултын хариултуудыг 22-23 хуудсанд үзнэ үү!
Энгийн хялбар эдгээр асуултанд хариулснаар та хамшинжийн бүдүүвчүүдийг
хэрэглэх дадлага олж авах болно.
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний талаар суралцах үед ихэнх
хүмүүст янз бүрийн санаа болон асуулт гарч ирдэг. Хэрэв танд шинэ санаа
болон асуулт байвал дараах үйл ажиллагааг хийнэ үү!
Үйл ажиллагаа 5
2-р модулийг үзэж дуусаж байгаа тул дор тэмдэглэл хийнэ үү!
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний талаар танд ямар нэгэн
асуултууд байна уу?
Танай эрүүл мэндийн төв дээр БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний
аргыг хэрэгжүүлэхэд тохиолдож болох хүндрэл, бэрхшээлүүдийг бичнэ үү!
......................................................................................................................................................
......................................................................................................................................................
.........................................................................................................
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тойм
Энэ модульд бид БЗДХ-тай хүмүүсийг оношлож, эмчлэх хамшинжийн аргын талаар
дэлгэрэнгүй судалж үзлээ. Та одоо дараах чадварыг эзэмшсэн байх ѐстой.
БЗДХ-тай өвчтнүүдийг уламжлалт аргаар эмчлэхэд тохиолдож болох саад
бэрхшээлүүдийг тодорхойлох
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын гол үндсэн онцлогуудыг
тодорхойлох
Хамшинжийн оношлогоо эмчилгээний аргын давуу талуудыг тогтоох
БЗДХ-тай өвчтнүүдийг хамшинжээр оношлож, эмчлэхэд хэрэглэгдэх
бүдүүвчийн үе шатуудыг тайлбарлах
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн ажил, үүргийн
онцлогоос хамаарч цаашид суралцахад шаардлагатай зүйлсээ тодруулах
Та энэ модулиар бүдүүвчтэй хэрхэн яаж ажиллах талаар танилцаж, бүдүүвч
хэрэглэхийн давуу талын талаар судаллаа.
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээний арга нь БЗДХ-ын тархалтыг
бууруулахад болон дахин халдвар авах, халдвар цааш дамжихаас сэргийлэхэд чухал ач
холбогдолтой. Энэ хичээлийг судалснаар та БЗДХ-ын чиглэлээр тусламж үйлчилгээ
үзүүлэх илүү боломжтой болно.
Та мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтарч хамшинжийн оношлогоо эмчилгээний аргыг
цааш нь судлана уу! Дараагийн хуудаснуудад хамшинжийн арга болон бүдүүвчүүдийн
талаар илүү сайн ойлгоход туслах зарим анхаарах зүйлсийг оруулан бичсэн байна.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Өөрийгөө бие даан хөгжүүлж, цааш суралцахад анхаарах зарим зүйлийг дор жагсаав.
1. Бүдүүвчүүдийг байнга гарын дор, ойр байлга. (Боломжтой бол нүдэнд
харагдахуйц газар ханан дээр байрлуулах эсвэл халаасанд авч явж болохуйцаар
хийж, хэрэглэж болно.)
2. 19-р хуудасанд бичсэн тэмдэглэлээ та эргэж харна уу! Энэ талаар мэргэжил нэгт
нөхөд болон багштайгаа харилцан ярилцана уу!
3. Хэрэв та үйл ажиллагааны төлөвлөгөө хийгээгүй бол бидний Хөтөлбөрийн
танилцуулга(1-р модулийн эхэнд үзсэн)-д тодорхойлсноор суралцах зүйлээ
төлөвлөнө үү! Хэрэв та энэ талаар эргэлзэж байвал өөрийн менежертэй
ярилцана уу?
4. Хэрэв таны мэргэжил нэгт нөхдийн нэг хамшинжийн аргыг хэрэгжүүлж буй бол
БЗДХ-ын үзлэгийг хэрхэн явуулж буйг ажигла. Ингэснээр таны суралцахад
хэрэг болохуйц чухал санаануудыг олж болох юм.(Өвчтнийг хүндэтгэх,
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
үзлэгийн үед хэн нэгэн байж болох эсэх талаар өвчтнөөс зөвшөөрөл авах,
өвчтний нууцыг хадгалах ѐстойг мартаж болохгүй.)
Хариултууд
1. б) хариултыг сонгох нь хамгийн зөв. “Тухайн өвчтөнд хоѐр шалтгааны эсрэг
эмчилгээг даруй эхэлнэ.” Эмнэлзүйн хувьд бэлэг эрхтний шархлаа үүсгэдэг
үүсгэгчдийг ялган оношлох боломжгүй юм. Иймээс хэрэв өвчтөн халдвар
аваад удаагүй бол хоѐр үүсгэгчийн эсрэг эмчилгээг хавсарч хийх нь илүү
оновчтой сонголт болно.
а) сонголт “Зөвхөн нэг үүсгэгчийн эсрэг эм өгөөд, хэрэв шарх эдгэрэхгүй
бол дахин ирэхийг зөвлөнө.” Энэ нь эмнэлзүйн оношлогоо, эмчилгээний сул
талыг харуулж байна. Тухайлбал, өвчтөн эхний эмчилгээгээр эдгэрэхгүй бол
халдварыг цаашид тараах боломжтой. Мөн өвчтөн буцаж ирэхгүйгээр өөр
эмнэлэг рүү очих, ингэснээр эмчилгээний горим алдагдах эрсдэлтэй.
в) хариултыг сонгосон бол “Үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийлгэхээр
өөр эмнэлэг рүү илгээнэ.” Тухайн орон нутагт шинжилгээ хийх боломжтой
байсан ч эмчилгээг ямар нэгэн байдлаар саатуулснаар учирч болох
бэрхшээлүүдийг анхаарч, үүнээс аль болох зайлсхийх нь зүйтэй.
2. Өвчтөн эрэгтэй, бэлэг эрхтэн дээр шарх гарсан гэж зовиурлана. Үзлэгээр
ялгадас гараагүй, харин бэлэг эрхтэн дээр нь шарх гарсан байв. Шархны
хэмжээ том байсан ба өмнө нь шарх гарч байгаагүй гэж байлаа.
Бэлгийн шархлаа хамшинжийн бүдүүвч ашиглана.
Энэ өвчтөнд тэмбүү өвчний эмчилгээ хийх ба тухайн орон нутагт дахь
тархалтаас хамаарч, зөөлөн яр болон бэлгийн герпес өвчний эмчилгээ
хийх эсэхээ шийднэ.
3. Залуу эмэгтэй, хэвлийн доод хэсгээр өвдөнө гэж зовиурлана. Та түүнээс
өвчний түүх цуглуулж, үзлэг хийсэн ба тэр эмэгтэй танд сарын тэмдэг
хэвийн ирдэг, жирэмсэлж байгаагүй тухай ярьсан байна. Өвчтний хэвлийн
доод хэсгийн өвдөлт нь хүчтэй биш боловч хэвлийг тэмтрэхэд өвдөлт
мэдэрч байв.
Хэвлийн доод хэсгийн өвдөх хамшинжийн бүдүүвч ашиглана.
- Аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл(АЭҮ) гэж эмчилнэ.
- Өвчтнийг 3 хоног хянана.
i. хэрэв сайжраагүй бол буцаж ирэх эсвэл
сайжирч байгаа бол эмчилгээг үргэлжлүүлэх
ii. сургалт явуулах, зөвлөгөө өгөх
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
iii. Хэрэв боломжтой бол ХДХВ-ийн халдварын талаар зөвлөгөө өгч,
шинжилгээнд хамрагдахыг санал болгох
Хэрэв эмэгтэй биеийн байдал сайжраагүй дахин буцаж ирвэл,
эмэгтэйчүүдийн болон мэс заслын эмч рүү илгээнэ.
4. Дунд насны эрэгтэй, цавины орчим өвдөөд долоо хоногоос илүү хонож
байна гэж ханджээ. Үзлэгээр та түүний баруун талын цавины орчим хөндүүр
бүхий бамбалзсан зүйл байгааг илрүүлжээ. Тэмтэрч үзэхэд өвчтөн эмзэглэж
байв. Харин түүний бэлэг эрхтэн орчим шарх гараагүй байна.
Цавины булчирхай томрох хамшинжийн бүдүүвч ашиглана.
Лимфогрануламатоз, зөөлөн яр өвчин гэж эмчилнэ. Энэ тохиолдолд
шарх байхгүй учир тэмбүү өвчний эмчилгээ хийх шаардлагагүйг
анхаарах хэрэгтэй.
5. Дөрвөн хоногтой нярай хүүхдийн нүдийг үзүүлэхээр эх нь эмнэлэгт
авчирчээ. Үзэхэд нярайн хүүхдийн нүдний зовхи нь хавдаж, хоѐр нүднээс их
хэмжээний идээ гарч байв.
Нярайн нүдний салстын үрэвсэл хамшинжийн бүдүүвч хэрэглэнэ.
Хүүхэд, эх болон түүний бэлгийн хавьтагчид заг хүйтэн, хламидийн
халдварын эсрэг эмчилгээ хамтад нь хийнэ.
Хэрэв эмчилгээ хийснээс хойш 3 хоногийн дараа нүднээс гарах
ялгадасны хэмжээ багасахгүй бол хүүхдийг нарийн мэргэжлийн
эмнэлэг рүү илгээх хэрэгтэй.
6. Залуу эрэгтэй, төмсөг хавдсан гэж зовиурлана. Өвчтөн гэмтэл аваагүй гэж
байсан ба үзлэгээр төмсөг хавдсан боловч төмсөг эргэх болон дээш
өргөгдсөн шинж тэмдэг илрээгүй байна.
Төмсөг хавдах хамшинжийн бүдүүвч хэрэглэнэ.
Зөв эмчилгээ бол заг хүйтэн болон хламидийн халдварын эсрэг
эмчилгээг хавсарч хийнэ.
7. Залуу эрэгтэй, бэлэг эрхтнээс ялгадас гарч байна гэсэн зовиур танд хэлжээ.
Та түүнээс шээсний сувгаас идээ гарч байгаа эсэхийг асуусан ба үзлэгээр
шээсний сувгаас цайвар ялгадас гарч байгааг илрүүлжээ. Өөр гэмтэл болон
шарх байгаагүй.
Шээсний сувгаас ялгадас гарах хамшинжийн бүдүүвч ашиглана.
Заг хүйтэн болон хламидийн халдварын эсрэг эмчилгээг хавсарч хийнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Номонд хавсаргасан үгсийн тайлбар
БЗДХ-тай холбоотой англи нэр томъѐоны
монгол тайлбар
ADIS ХДХВ-ээр үүсгэгддэг дархлал олдмол
хомсдолын өвчин
Cervicitis Умайн хүзүүний үрэвсэл, ихэвчлэн Neisseria
gonococcus болон Chlamydia trachomatis-аар
үүсгэгддэг.
Chlamydial Хламидийн гаралтай
Clinical diagnosis БЗДХ-ыг эмнэлзүйгээр оношлох
Clinical problem box Эмнэлзүйн асуудлын нүд, хамшинжийн
зовиур, шинж тэмдгүүдийг тусгасан байна.
Comprehensive case management БЗДХ-ын цогц тусламж үйлчилгээ: үүнд
эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгож,
зан үйлийн өөрчлөх, бэлгийн хавьтагчийг
илрүүлж эмчлэх багтана.
Dysuria Шээхэд өвдөх
Etiologic/etiological diagnosis Лабораторийн шинжилгээ буюу бичил
харуур ашиглан өвчний үүсгэгчийг илрүүлж
оношлох
Etiologis Үүсгэгчид, өвчний шалтгаан
Fistulae Идээ, шүүрдэс зэрэг эмгэг агууламжтай
хөндий эрхтнүүдийг холбосон буюу хөндийн
эрхтнээс арьсны гадаргууд гадагш түрж
гарахад үүссэн эмгэг суваг.
Fluctuation Цавины булчирхай томорч, буглаа үүсэн
улмаар хагарч, идээ гадагш гарах
Gram stain Грамын аргаар будах арга. Нян илрүүлэхийн
тулд наацыг будаж шинжлэх лабораторийн
арга.
Inguinal lymph nodes Цавины тунгалагийн зангилаа, тунгалгийн
булчирхай
Oedema Хаван. Өвчин эмгэгийн үед эс завсрын зайд
шингэн хуримтласнаас эд, эрхтэн хөөж
хавагнах.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Ophthalmia neonatorum БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Нэг сараас доош хоногтой нярай хүүхдийн
Palpate/palpation нүдний салстын үрэвсэл. Шалтгаан нь
Partner management ихэвчлэн заг хүйтэн, хламидийн халдвар
Plasma байдаг.
Purulent Тэмтэрч үзэх. Эрхтнийг гарын хурууны
Rebound tenderness өндөгний мэдрэмжээр судлах арга.
БЗДХ-тай хүний бэлгийн хавьтагчийг
Sign(s) илрүүлж, эмчлэх, эрүүл мэндийн боловсрол
Symptom(s) олгох сургалт явуулах
Syndromic case management Сийвэн. Цусыг бүлэгнүүлэлгүй эсээс нь
салгахад үлдэх өнгөгүй шингэн.
Testis/testes Идээт ялгадас
Trauma Хэвлийн гялтангийн үрэвсэл буюу хэвлийн
хөндийд буглаа үүссэний нэг шинж. Хэвлийн
чангарсан хэсэг дээр гараа аажуухан дарж
байгаад гэнэт авахад өвчтөн маш хүчтэй
өвдөлт мэдрэхийг хэлнэ. Энэ шинж тэмдэг
байгаа эсэхийг хэвлийн доод хэсгийн өвдөлт
хамшинжийн үзлэгийн үед тодруулах
шаардлагатай.
Шинж тэмдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ
үзүүлэгч үзлэгийн үед илрүүлэх өвчний
шинж тэмдэг.
Зовиур, шинж тэмдэгийн илрэл. Өвчин,
эмгэгийн илрэх байдал, бусад эмгэгээс
ялгарах онцлог.
Өвчний үүсгэгчийг лабораторийн аргаар
илрүүлэхгүйгээр, илэрч буй хамшинжид
тулгуурлан БЗДХ-ыг оношлож, эмчлэх арга
бөгөөд БЗДХ-ын бүх үүсгэгчдийн эсрэг
эмчилгээ хийдэг.
Төмсөг. Энэ нь зуйван хэлбэртэй, эр бэлгийн
хос булчирхай, хуйхнагт байрладаг. Төмсөгт
эр бэлгийн эсийн хөгжил явагддаг.
Гэмтэл, бэртэл.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Urethra БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Vesicular lesions Шээсний суваг. Давсганд дахь шээсийг
гадагшуулдаг суваг.
Цэврүүнцэр. Бэлэг эрхтний салстан дээр
жижиг цэрүүнцэр тууралтууд гарч хагаран,
шарх үүсгэх ба энэ нь ихэвчлэн бэлгийн
герпэс өвчнийг заадаг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Хураангуйлсан үгсийн тайлбар БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
LGV/ ЛГМ
Lymphogranulomavenereum
PID/АХҮӨ Лимфогрануламатоз
Бэлэг эрхтний шарх, цавины тунгалгийн
RPR/СХУ зангилаа томрох зэрэг шинж тэмдэгээр
STD/БЗДӨ илэрдэг Chlamydia trachomatis L1-L3 нянгаар
STI/БЗДХ үүсгэгддэг БЗДХ, бэлэгсийн 4 дэхь өвчин.
UNAIDS Pelvic inflammatory disease
VDRL/ ӨӨСЛ Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин. Гол төлөв
WHO/ДЭМБ шалтгаан нь заг хүйтэн, хламидийн болон
агааргүйтэн нян зэрэг байдаг.
Rapid plasma reagin
Сийвэнт хурдавчилсан урвал Лабораторийн
сорилоор оношлох арга
Sexually transmitted disaese
Бэлгийн замаар дамжих өвчин
Sexually transmitted infection
Бэлгийн замаар дамжих халдвар
Joint United Nations Programme on HIV/AIDS
НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөр
Venereal Diseasa Research Laboratory
Өнгөний өвчний судалгааны лаборатори
Дэлхийн эрүүл мэндийн байгуулага
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
_________________________________________
Модуль 3
Өвчний түүх цуглуулах
ба үзлэг хийх
_________________________________________
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Модуль 3 . Өвчний түүх цуглуулах ба үзлэг хийх
Оршил
Энэ бүлэг нь БЗДХ-ын хам шинжийн оношлогоо, эмчилгээнд БЗДХ-тай өвчтөнөөс
өвчний түүх цуглуулах, ба өвчтөнд үзлэг хийх гэсэн маш чухал 2 чадварын тухай
өгүүлэх болно.
Хэдийгээр та өвчтөнтэй ярилцах арвин их туршлагатай ч БЗДХ-ын шинж тэмдэгтэй
хэн нэгэнтэй харилцан ярилцах нь танд түвэгтэй санагдана. Өвчний шинж тэмдэг нь
тэдний бэлэг эрхтэн дээр гарах ба тэд өөрсдийн бэлгийн зан үйлийн талаар хэлж, ярих
шаардлагатай байдаг нь тэдний санааг зовоох, ичиж зовоход хүргэдэг. Иймээс өвчтөн
тухайн асуудлыг нуух, асуултанд үнэн зөв хариулахад түвэгтэй байдаг.
Та богино хугацаанд, үнэн зөв мэдээллийг авахын тулд маш хурдан өвчтөний итгэл,
найдварыг олох хэрэгтэй болно.
Иймээс энэ бүлэг нь БЗДХ-тай өвчтөнөөс өвчний түүх цуглуулах, өвчтөнд үзлэг хийх
талаарх таны мэдлэгийг улам сайжруулахад туслаж, та өвчтөнөөс өвчний түүхийг
амжилттай цуглуулж, үзлэгийг үр дүнтэй хийх болно.
Зовиур: Шээсний сүвнээс ялгадас
гарч, шээхэд хорсож өвдөнө гэсэн
өвчтний зовиур
Өвчний түүх цуглуулж, үзлэг хийх ЭМБоловсрол
(шаардлагатай бол шээсний сүвийг олгох, зєвлєгєє єгєх
шувтарч шахуулах)
Бэлгэвч сурталчлах,
Ялгадас гарч байна уу? Өөр ямар нэгэн бэлгийн хангах
үгүй замаар дамжих халдвар үгүй ХДХВ-ын халдварын
байна уу?
тухай зєвлєгєє єгч,
тийм тийм боломжтой бол
хавьтагчийн хамт
шинжилгээ єгєхийг
санал болгох
Шинж тэмдэг
илэрвэл дахин ирэх
ЭМ Заг хүйтэн, хламидийн халдвар гэж
эмчлэх
ЭМБоловсрол олгох, зєвлєгєє єгєх Тохирох бүдүүвчийг
Бэлгэвч сурталчлах, хангах ашигла
ХДХВ-ын халдварын тухай
зєвлєгєє єгч, боломжтой бол
хавьтагчийн хамт шинжилгээ
єгєхийг санал болгох
Хавьтагчийг илрүүлж, эмчлэх
Хэрэв шинж тэмдэг хэвээр бол 7
хоноод буцаж ирэхийг зөвлөх дахин
ирэх
Б
о
л
о
в
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгурсуллага
о
л
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Таны сургалтын зорилго
Бидний санал болгож буй дадлага үйл ажиллагааг хийж гүйцэтгэн, энэ бүлгийг
судлаж дуусгахад та БЗДХ-тай өвчтөнөөс өвчний түүх цуглуулах, үзлэг хийх чадвартай
болох ѐстой. Та дараах чадваруудыг эзэмшинэ.
БЗДХ-тай гэж сэжиглэж буй өвчтөнтэй ярилцлага хийхэд тохиолдох
бэрхшээлийг тодорхойлох ба итгэл төрүүлж, хувийн нууцыг хадгална
гэдгийг санал болгох
Өвчтөн бүрт өөрийн хүндэтгэл үзүүлэхийн чухлыг тайлбарлах
Эмч өвчтөнөөс мэдээлийг үр дүнтэй цуглуулах ба зовиурыг шалгахын
тулд хэрэглэж буй хэлэхүйн ба хэлэхүйн бус харилцааны жагсаалтыг
гаргах
Хэлэхүйн ба хэлэхүйн бус чадварыг хөгжүүлэх дасгал хийх
Хам шинжийн оношлогоог эргэлзээгүйгээр хийхийн тулд та ярилцлагын
явцад мэдээллийн 4 хэсгийг үнэн зөв тогтоох
Эмнэлзүйн үзлэгийг үр дүнтэй хийхийн тулд эрэгтэй ба эмэгтэйд үзлэг
хийх дарааллыг санах
Таны үйл ажиллагааны төлөвлөгөө
Дээрх чадварыг сайн эзэмших, хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй байхын тулд
дадлага сайн хийх хэрэгтэй.
Хэрвээ та ямар нэг бүлэгт суралцаж байгаа бол эмнэлзүйн тохиолдол ба дүрд тоглох
зэрэг дадлагын хичээлийн талаар өөрийн удирдагч, сургагч багштайгаа тохиролцох
хэрэгтэй.
Хэрвээ та өөрөө бие даан суралцаж байгаа бол энэ бүлгийн үйл ажиллагааны
төлөвлөгөөний дагуу өвчтөн ба үйлчилгээ үзүүлэгчийн дүрд ээлжлэн нэг буюу хоѐр
үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран дадлага хийнэ. Хамтран ажиллагсадтайгаа зөв зохион
байгуулалт, тохирсон тохиролцоог хийх хэрэгтэй. (Хэрвээ хамтран ажиллагч чинь
ятгахыг эрхэм болговол БЗДХ-ын хүндрэл, давтамж, хяналтын талаар танилцуулга
хийх боломж олгоход хүргэнэ).
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
1: БЗДХ-тай өвчтөний хэрэгцээ
Энэ бүлэг танд дараах боломж олгоно:
Эрүүл мэндийн төв ба үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс БЗДХ-тай өвчтөнд тусламж
үзүүлэхэд шаардлагатай хэрэгцээг тодорхойлох,
Өвчтөний хүйс ба насны онцлогт тохирсон хэрэгцээг тооцож үзэх
Өвчтөнөөс өвчний түүх цуглуулах, үзлэг хийх нь 3 зорилготой:
1. БЗДХ-ын хам шинжийн оношлогоог алдаа мадаггүй ба үр дүнтэй хийх
2. БЗДХ-ыг тархаах ба дахин өвчлөх өвчтөний эрсдэлийг тогтоох
3. Халдварлагдсан байж болох хавьтагчийг илрүүлэх
Их олон хувийн болон нарийн асуудал танд шаардлагатай учраас өвчтөн ичиж зовох,
нүүр нь улайна. Үнэндээ бол ихэнх үйлчлүүлэгчид эрүүл мэндийн төвд ирэхдээ л аль
хэдийн тайван биш болсон байдаг. Ялангуяа бэлэг эрхтний орчимд нь шинж тэмдэг
илэрсэн үйлчлүүлэгчид илүү их санаа нь зовсон байдаг.
Үйл ажиллагаа1
Дараах асуудлуудын хариултын талаар бодох:
Хэрвээ та эрүүл мэндийн төв рүү БЗДХ-ын шинж тэмдэгтэй очсон бол
таны сэтгэл санаа ямар байх вэ?
Хэрвээ та их залуу эсвэл нилээд ахимаг настай байсан бол яах вэ?
Эдгээр асуудлыг хамт олонтойгоо ярилцах: тэд нарын сэтгэл санаа ямар
байсан талаар?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Эдгээр асуултанд зөв ба буруу хариулт гэж байхгүй. Тэдний сэтгэл санааны таагүй
байдал нь бага зэргийн ичингүйрэхээс эхлээд стрест орох, тайван биш байх улмаар
шившиг болох айдас зэвүүцэлд хүргэх зэрэг олон хувилбараар илэрнэ. Өвчтөний
энэхүү сэтгэл санааны таагүй байдлаа даван туулах чадвар нь тэдний БЗДХ-ын тухай
ойлголт, түүний шалтгаан нь юу байсан талаарх бодол, нас, хүйс, нийгмийн байдал,
түүнчлэн үйлчилгээ үзүүлэгчийг таньдаг эсэх зэрэг олон зүйлээс хамаардаг.
Хүмүүс сэтгэл санааныхаа таагүй байдлаас үүдээд өвчнийхээ шинж тэмдгийг тэр бүр
ил гаргадаггүй. Жишээлбэл бэлэг эрхтний шархтай үйлчлүүлэгч эхлээд хоолой
хөндүүрлэх, толгой өвдөх зовиур хэлж болох юм. Харин үйлчлүүлэгчийн жинхэнэ
шинж тэмдгийг илрүүлт нь үйлчилгээ үзүүлэгчийн ур чадвар, хандлага, үйлчлүүлэгчид
өгч буй урам дэмжлэгээс шууд хамаарна.
Үйл ажиллагаа 2
Хэрвээ та БЗДХ-ын шинж тэмдэгтэй байсан бол таны сэтгэл санааг
тайвшруулах буюу илүү өөртөө итгэлтэй болоход юу туслах вэ?
Өвчтөн бүр өөр өөр хэрэгцээтэй байдаг тул зөв ба буруу хариулт гэж байхгүй гэдгийг
дахин хэлье. Гэхдээ бүх өвчтөнд нийтлэг хэд хэдэн хүчин зүйл байж болох юм.
Өвчтөний үндсэн хэрэгцээ:
Үйлчилгээ үзүүлж буй орчин ба үйлчилгээ үзүүлэгчийн таатай байдал нь санаа
зовсон буюу ичингүйрхсэн өвчтөнг тайвшруулна.
Орчин
Бусад хүмүүст харагдахгүй, яриаг нь сонсохгүй байх ганцаарчилсан ба өөртөө итгэлтэй
ялангуяа өвчтөн, байх нь чухал ач холбогдолтой.
Үйлчилгээ үзүүлэгч
Үйлчилгээ үзүүлэгч нь өвчтөнг ойлгодог, хүндэтгэдэг, тэднийг сонсдог байх нь
хамгийн чухал юм. Үүний тулд тэдэнтэй нөхөрсөг харьцаа тогтоох, тэднийг шийтгэсэн,
шүүмжилсэн байдал гаргахгүй байх хэрэгтэй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагаа 3
Үйлчилгээ үзүүлэгчийн хувьд БЗДХ-тай хэн нэгэнтэй ярилцлага хийдээ
өвчний шинж тэмдэг, бэлгийн хавьтагч зэрэг хувийн асуудлын талаар
ярилцахад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Хэрвээ үйлчлүүлэгч танаас ахимаг эсвэл залуу бол та яах вэ?
Үйлчлүүлэгч таны эсрэг хүйсийн хүн бол та яах вэ?
Энэ асуултын гол санаа нь энэ үйлчлүүлэгч бол ичиж, түгшиж, санаа нь зовж байгаа
цорын ганц хүн биш юм. Хувь хүн бүрийн бэлгийн амьдралын асуудал нууцлаг, далд
байдаг тул тэр үйлчилгээ үзүүлэгч ч мөн адил ичиж, санаа нь зовдог. Эдгээр асуултыг
асууж байгаагаа та хүлээн зөвшөөрснөөр өвчтөнтэйгээ эерэг, найрсгаар хамтарч
ажиллах болно.
Бид БЗДХ-ын шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчтэй ярилцлага хийхэд тохиолдож болох
зарим бэрхшээл ба өвчтөний үндсэн хэрэгцээг тооцох талаар тоймлон үзлээ. Мөн
нөхөрсөг харьцаа тогтоох ба хүндэтгэл үзүүлэх нь чухал гэдгийг бид санал болгож
байна. Бид түүнийг хэрхэн хийж чадах вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
2: Өвчтөнтэй сайн нөхөрсөг харьцаа тогтоох?
Энэ бүлэг танд танд дараах боломж олгоно:
Өвчтөнтэй сайн нөхөрсөг харьцаа тогтооход шаардлагатай хэлэхүйн ба
хэлэхүйн бус чадвараа хөгжүүлэх
Ярилцлага хийх үед хүндэтгэл ба анхаарал тавьж буйг илэрхийлэх хэлэхүйн бус
4 чадварыг нэрлэх
Өвчтөнтэй сайн, нөхөрсөг харьцааг хэрхэн тогтоож чадах вэ? Бидэнд хамгийн түрүүнд
харилцааны ур чадвар чухал. Энэ нь:
Хэлэхүйн чадвар: Энэ нь өвчтөнтэй ярилцах ба асуулт асуух байдал
Хэлэхүйн бус: өвчтөний өмнө биеэ авч явах байдал
Энэ бүлэгт бид ярилцлага эхлэхэд өвчтөнг хэрхэн тайвшруулах ба хэлэхүйн бус
харилцаагаа энэ асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглэх асуудалд анхаарлаа
төвлөрүүлнэ.
Доор өгөгдсөн тохиолдлыг уншаад, 2 асуултанд хариулна уу?
Gida нь Swati-ийн төрөлх хотын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн сувилагч. Gida энэ
өглөө их завгүй байлаа. Swati –ийг өрөөнд орж ирэхэд Gida тайлан мэдээгээ бичээд,
туслах нь түүнийг тайлангаа бичиж дуусгахыг хүлээгээд дэргэд нь зогсож байв.
Сувилагч Gida өвчтөнг гүйлгэн харангаа одоохон гэж хэлэв. Swati гутлаа чирэн, шал
гөлрөн зогсоно.
Gida тайлангаа бичиж дуусаад, сандал дээрээ гэдийн сууж, санаа алдан, гараа ширээн
дээрээ тавив. Дараа нь Swati руу ширүүн харж, “танд ямар асуудал байна” гэж асуув.
Swati ууртай нь аргагүй хөлөө гутлаа чирэн, шал ширтэн зогссон хэвээрээ. Харин
Gidaгийн туслах түүний мэдээг аваад өрөөнөөс гарлаа.
Сувилагч Gida тэсэлгүй асуултаа давтав.
“За….. сувилагчаа, миний бие сайнгүй байна……. Миний гэдэс, …. энэ ……” гэж Swati
түгдрэв.
“Бурхан минь” надад ингэж байх бүтэн өдөр байхгүй гэж сувилагч Gida хэлэхэд Swati
уйлж эхлэв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
1. Хэрвээ чи Swati байсан бол яах вэ?
2. Сувилагч Gidaгийн ямар зан төлөв нь буруу байсан бэ?
43 дахь хуудаснаас бидний тайлбарыг харна уу.
Бидний жишээ болгож буй энэ тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч маань олон алдаа
гаргасан. Иймээс нөхөрсөг харьцаа үүсгэх, хүндэтгэл үзүүлэх юу бид хийх чадах вэ?
Анхны алхам нь өвчтөнд тохирсон хэлбэрээр найрсаг мэндлэх, танд ярилцлага өгч буй
хүн шиг өөрийгөө танилцуулах асуудал юм.
Жишээлбэл:
Инээмсэглэсэн ба дууны өнгө нь уриалгахан байх
Өөрийгөө танилцуулах
Хэрвээ танд өвчтөний нэр байгаа бол түүний нэрийг хэрэглэх
Өвчтөнг суухыг урих
Ганцаарчилсан нөхцөлд өвчний түүхийг асууж эхлэх
Соѐл заншилд нь тохируулан харцаараа харилцах
Ялангуяа Swati шиг түгдэрсэн, тээнэгэлзсэн өвчтөний хувьд өвчтөнг хүндэтгэх,
ойлгох
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хэлэхүйн бус харилцааны гол түлхүүр нь өвчтөнг хүндэтгэх, тэдэнд халамж анхаарал
бүрэн тавих асуудал байдаг.
Харцаараа харьцаа тогтооход дэмжлэг үзүүлэх. Өвчтөнийхээ зан заншилд нь
зохицсон, харцаараа харьцаа тогтоох нь түүнд анхаарал хандуулж байгааг
илэрхийлнэ. Бид нүүрний хувирал, нүднийхээ хөдөлгөөн зэрэг хэлэхүйн бус
харьцаагаараа өвчтөнтэй тодорхой хэмжээний мэдээллийг дамжуулдаг.
Баримтыг үзэж, сонсож, анхаарал тавьдаг шиг хүний мэдрэмжинд ч мөн адил
тэгж ханд.
Өвчтөн юу хэлж байгааг анхааралтай сонсох. Анхааралтай сонсох нь тусламж
үзүүлэх гэж буй хүндээ анхаарал тавьж байгаагаа илэрхийлэх үйл ажиллагаа
юм. Хүнийг ойлгож сонссоноор бидний харилцаа жинхнээсээ өрнөх болно.
Ойлгож, ухамсарлаж, чадварлаг сонсоно гэдэг нь бусдад тийм амаргүй байна.
Тухайлбал: Уураг тархи нэг минутанд 500 орчим үг боловсруулж чадна. Харин
хүн нэг минутанд дунджаар 150 орчим үг яридаг. Тэгэхээр уураг тархинд өшөө
350 үг боловсруулах чадвар байна гэсэн үг юм. Иймээс идэвхитэй сонсоход тэр
чадвараа бүрэн ашиглах хэрэгтэй бөгөөд тэр чадвараа “оройн хоолонд юу хийх
бил ээ”, “ярианыхаа төгсгөлд энэ өвчтөнд юу хэлэх хэрэгтэй билээ” зэрэг зүйлд
зарцуулахгүй байх хэрэгтэй.
Өвчтөнг анхааралтай сонсоход хэлэхүйн ба хэлэхүйн бус (дохио, зангаа,
биеийн хөдөлгөөн) аль аль нь оролцоно. Тухайлбал: Нүүрний хувирал чинь
тайван байдалтай байна уу, түгшүүртэй байна уу? Ярилцлагын үед таны гар ба
хөлийн хөдөлгөөн ямар байна? Хэрвээ та гараа хэтэрхий их савлаж байвал
үйлчлүүлэгчийн анхаарал сарниж болох юм. Түүнчлэн хуруугаараа ширээ
тоншоод байх нь таны тэвчээргүй болон бухимдаж байгааг илэрхийлнэ. Харин
хөлөө байнга хөдөлгөөд байх нь үйлчлүүлэгчид санаа тавихгүй байх ба
анхаарлаа сулруулах дохио болно.
Сургалт ба дүрд тоглох нь бидний заримдаа санамсаргүйгээр хийдэг
дохио зангаагаа ажиглах, түүнд хяналт тавихад тусална. Мөн биеийн төрх
байдал чухал ач холбогдолтой. Зөвлөгч нь тухайн нөхцөл байдал,
үйлчлүүлэгчийн хариу үйлдэл, тэдний сүсэг бишрэлийг ойлгосноор тэдэнтэй
харилцан ойлголцоно. Өвчтөн рүү алгуурхан бөхийж ойртох, толгой дохих, үе
үе урамшуулсан үг хэлэх зэрэг нь түүнийг сонсож буйгаа харуулах илэрхийлэл
юм. Өвчтөнг ярьж байх үед юм бичих, тогтворгүй байдал гаргахаас аль
болохоор зайлсхийж, тодруулах шаардлагагүй бол өвчтөний яриаг таслахгүй
байх хэрэгтэй.
Өвчтөний зан үйлийг эргэцүүлэх. Жишээ нь хэрвээ өвчтөн сууж байвал
үйлчилгээ үзүүлэгч мөн адил суух, зогсож байвал зогсох, өвчтөн бөхийсөн бол
бөхийж, гэдийсэн бол гэдийж ярилцах. Энэ нь өвчтөний сэтгэл санааны
байдлыг хуваалцаж буйгаа илэрхийлэх үр дүнтэй арга юм. Мөн үйлчилгээ
үзүүлэгч, өвчтөн 2 адил тэнцүү гэдгийг харуулна. Хэн нэгнээс дээр зогсох нь
заримдаа түгшүүртэй байдлыг үүсгэнэ.
Соѐл, зан заншилд нь зөрчилдөхгүйгээр өвчтөнтэйгээ аль болох ойр дотно
байх. Ширээ ба ширээний хэлбэр дүрс нь өвчтөн ба үйлчилгээ үзүүлэгчийн
хооронд хориг саад үүсгэдэг. Иймээс хэрвээ танд боломж байгаа бол
ширээнийхээ буланд суух нь илүү тохиромжтой байдаг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Эдгээр 4 гол санаа нь маш энгийн боловч өвчтөний итгэл үнэмшлийг олж авах ба
алдахад чухал ач холбогдолтой юм. Бид нар өвчтөндөө урам хайрласан, дэмжсэн
байдлаар харьцдаг уу?
Дүгнэлт
Та өвчтөнтэйгээ найрсаг харьцаа тогтооход хэлэхүйн ба хэлэхүйн бус харьцааны
үүрэг, түүнийг хэрхэн илэрхийлэх талаар энэ бүлэгт товчхон танилцууллаа.
Сувилагч Gida-гийн тохиолдол нь зөвхөн бидний зан үйлийг тодорхойлсон бус мөн
бид юу ярилцсаныг дүрсэлсэн болно. Энэ нь бидний дараагийн бүлгийн сэдэв юм.
Энэ бүлгийг бүрэн судлахын тулд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ үү?
Үйл ажиллагаа 4
Ганцаарчилсан ба найдвартай байдлыг хангах
А. Өөрийнхөө ажлынхаа орчныг тооц: та ярилцлага өвч буй өвчтөнийхөө
ганцаарчилсан байдлыг хангахын тулд ажлын байраа өргөтгөж чадах уу?
Б. Ганцаарчилсан ярилцлага хийхэд түвэгтэй гэдэг нь танд урьдаас мэдэгдэж
байвал хамт олон буюу удирдах ажилтандаа энэ байдлыг хангах өөр бусад арга
замыг санал болгоно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагаа 5
Өөрийнхөө хэлэхүйн бус харилцааны чадвараа сайжруулах
Хүний өдөр тутмын амьдралд, цаг үргэлж хэлэхүйн бус харилцаа илэрч байдаг
тул өөрийнхөө хэлэхүйн бус ур чадвараа сайжруулах ба хөгжүүлэх маш олон
боломж танд байдаг. Энд зарим нэгийг нь санал болгоѐ.
А. Хэн нэгэн хүн ядарсан, зовсон харагдаж байгаа боловч тухайн хүн чамд
“зүгээрээ, сайн байна” гэж хэлэх нь хэлэхүйн ба хэлэхүйн бус харьцаа ихэнхдээ
хоорондоо зөрчилддөгийг харуулж байна. Дараагийн хэдэн өдрүүдэд хүмүүсийн
хэлэхүйн бус харилцаанд анхаарал хандуулаарай. Хэн нэгний хэлсэн зүйл
хэлэхүйн бус харилцаагаар хэр зэрэг баталгааждаг вэ? Хэлэхүйн бус харилцаа
нь тухайн хүний мэдрэмжийн тухай ямар нэгэн өөр эсвэл илүү зүйл хэлэх үү?
Б. Хэлэхүйн бус харилцаа нь ихэнхдээ ухамсарт бус үйлдэл, өөрөөр хэлбэл бид
бусдад өгч буй бүх “мессеж” ээ тэр бүр мэддэггүй. Хэн нэгэнтэй ярилцаж
байхдаа гар, нүүрний хувирал, биеийн байрлалаа шалгах нь өөрийгөө ухаарч
ойлгоход чухал ач холбогдолтой юм. Таны өөрийн мэдрэмжийн талаар бусад
хүмүүс юу хэлэх бол?
В. Хамт олонтойгоо дараах асуулттай төстэй асуултаар ярилц:
Жишээлэхэд ядарсан, горьдлого тасарсан, баяр баясгалантай ба ууртай байдлыг
хэрхэн үзүүлэх вэ?
Хэлэхүйн бус харилцааны тухай ямар жишээг та бусаддаа үзүүлж чадах вэ?
Хэлэхүйн ба хэлэхүйн бус харилцаа зөрчилдөж байгаа ба баталж байгааг
нотолсон жишээ байна уу?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
3. Өвчний түүх цуглуулахад хэлэхүйн харилцааны үүрэг
Бид хэлэхүйн бус харилцааг үр дүнтэй хэрэглэх талаар ярилцсан бол энэ бүлэгт өвчний
түүх цуглуулахад асуултыг хэрхэн тавих ба хэлэхүйн харилцааны бусад чадварын
талаар үзнэ.
Энэ бүлэг танд дараах боломж олгоно:
Ярилцлагын үед “нээлттэй” ба “хаалттай” асуултыг үр дүнтэй хэрэглэх
Өвчтөний сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдээллийг үр дүнтэй цуглуулахад тань
туслах хэлэхүйн харилцааны нэмэлт чадварыг тогтоох
Сайн ярилцлага хийхийн мөн чанарыг нэгтгэн дүгнэх
Асуулт асуух
БЗДХ-тай өвчтөнөөс хангалттай мэдээлэл цуглуулах хэрэгтэй гэдгийг 3-р бүлэгт
баталгаажуулах болно. Та өвчтөнөөс өвчний шинж тэмдэг ба өвчлөлийн түүхийг
асуухын зэрэгцээ түүний бэлгийн амьдралын түүхийг мөн асууна. Тэдгээр мэдээллийг
богино хугацаанд цуглуулах хэрэгтэй байдаг. Иймээс та үүнийг хэрхэн сайн хийж
гүйцэтгэх вэ?
Өөрийнхөө туршлагад тулгуурлан дараах асуултанд хариулахыг хичээгээрэй.
Асуулт
3. Доор ба дараах хуудсанд бичигдсэн 6 асуултанд ямар нэг буруу зүйл байна.
Асуулт бүрт хариулахад ямар санагдаж байгааг мэдэрч, яаж сайжруулах талаар
тайлбар бодно.
А. Ярилцлагын эхэнд “ Нэр?”
Б. “Өвчнийхөө түүхийг хэлнэ үү?”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
В. “Та хэдэн бэлгийн хавьтагчтай, хэзээ ба тэд хэн бэ?”
Г. “та нөхрөөсөө өөр хүнтэй бэлгийн хавьталд орж байсан уу?”
Д. “ Энэ шинж тэмдгүүд зөвхөн сарын тэмдгийн үед дахидаг, үгүй гэж үү?”
Е. “таны сарын тэмдэг хэвийн үү”
43-44 дэх хуудаснаас бидний тайлбарыг харна уу.
Асуулт 3 нь бидэнд БЗДХ-тай өвчтөнөөс асуумж авахад хэрэгтэй ерөнхий сануулгыг
сайжруулахад туслана.
Хэдийгээр завгүй байсан ч, магадгүй сандарч байсан ч асуултаа байнга найрсаг,
хүндэтгэлтэйгээр тавих
Өвчтөн ойлгох үгээр ярилцах, өвчтөн ойлгохгүй эмнэлгийн нэр томъѐо
хэрэглэхээс аль болохоор зайлсхийх
Өвчтөн танд юу гэж хариулахаа мэдэх, тодорхой асуулт тавих
Нэг удаа нэг л асуулт тавих, давхар асуулт нь төөрөлдөхөд хүргэнэ.
Асуулт нь ѐс суртахууны шийтгэл үзүүлсэн байж болохгүй
Өвчтөнг хүлээн зөвшөөрхөөс аргагүй байдалд хүргэсэн “тулгасан” асуулт
асуухаас зайлсхийж, өвчтөнг өөрийн үгээр хариулах боломж олгох
Өвчтөний бэлгийн зан үйлийн тухай асуухын өмнө зөвшөөрөл авах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагаа 6
Дараах нэр томъеог орон нэтгийн буюу өргөн хэрэглэдэг нэршлээр нь бичнэ.
Мөн шинж тэмдэг бүрийн яаж харагдаж, мэдрэгдэж, үнэрлэгдэх байдлыг өвчтөн
хэрхэн дүрслэх бусад үг, хэллэгийн талаар бодно.
Эмнэлгийн нэршил Орон нутгийн хэллэг
Үтрээний ялгадас
Шээсний сувгийн ялгадас
Шээхэд өвдөх
Бэлэг эрхтэн өвдөх
Хэвлийн доод хэсгийн өвдөлт
Бэлгийн хавьтлын үед өвдөх
Бэлэг эрхтэний орчимд загатнах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Эмнэлгийн нэршил Орон нутгийн хэллэг
Бэлэг эрхтний шархлаа буюу
шалбархай
Шээхэд түвэгтэй байх
Төмсөг хавдаж, хөндүүр өвчтэй болох
Шээсний сувгаа шахаж үзүүлнэ үү?
(Эрэгтэйд)
Хуруугаараа бэлгийн уруулаасаа татаж
үзүүлнэ үү? (Эмэгтэйд)
Биеэ үнэлэгчид болон тохиолдлын ба бусад төрлийн бэлгийн хавьтлын үед
хүмүүсийн хэлж болох үгийг тэмдэглэ.
Өөрийнхөө үйл ажиллагааг өөр ямар хэлээр бичиж чадах вэ? Яагаад буюу
яагаад үгүй гэж?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Нээлттэй ба хаалттай асуулт
Бид мэдээллийг цуглуулахын тулд нээлттэй ба хаалттай гэсэн үндсэн 2 төрлийн
асуултыг хэрэглэдэг.
Нээлттэй асуулт нь өвчтөнд нарийвчилсан хариулт буюу яриагаа үргэлжлүүлэх
боломжийг олгоно.
“таныг юу зовоогоод байна вэ?”
“Тэр үед та ямар төрлийн эм хэрэглэсэн вэ?”
Хаалттай асуулт нь нэг үг буюу богино өгүүлбэрээр хариулагдах бөгөөд өвчтөн
ихэвчлэн “тийм”, “үгүй” гэсэн үг хэрэглэдэг.
“Энэ хавдсан хэсэг өвчтэй байна уу?”
“Таны сарын тэмдэг хожуу байна уу?”
“Та байнгын бэлгийн хавьтагчтай юу?”
“Та хэдэн настай вэ?”
Нээлттэй асуулт нь өвчтөнд ямар нэгэн зүйлийг өөрийн үгээр тайлбарлах ба тэд
өөрийнхөө чухал гэж бодож буй зүйлээ ярих боломж олгоно. Нэг нээлттэй асуулт нь
хэд хэдэн хаалттай асуултаас илүү их мэдээлэл цуглуулах боломтой байдаг. Өвчтөн
өөрийнхөө бэлгийн хавьтлын тухай асуудлыг ярилцахад ихэнхидээ санаа зовдог.
Харин нээлттэй асуулт нь тэдний ая тухтай байх ба өөртөө хяналт тавихад нь илүү
тохиромжтой байдлыг үүсгэдэг.
Хаалттай асуултыг нөгөө талаас нь авч үзвэл өвчтөн үйлчилгээ үзүүлэгчийн үгэнд
тулгуурлан асуултанд нарийн тодорхой хариулт өгдөг. Ярилцлагын төгсгөлд,
өвчтөнийхээ итгэлийг олж авсныхаа дараа, асуудлыг тодруулахын тулд хаалттай
асуултыг тавих нь зүйтэй.
Нээлттэй ба хаалттай асуудлын ялгаа нь дараагийн хуудсанд байгаа жишээгээр улам
тодорхой болно. Үйлчилгээ үзүүлэгч асуулт бүр дээр хир их мэдээлэл авч болохыг
тэмдэглэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Жишээ 1: Хаалттай асуулттай ярилцлага
Өвчтөн: “Миний ходоод өвдөөд байна.”
Үйлчилгээ үзүүлэгч: “Уучлаарай, би таныг сонслоо. Хаана өвдөж байна?”
Өвчтөн: “Энд”
Үйлчилгээ үзүүлэгч: “Байнга өвдөж байна уу?”
Өвчтөн: “Үгүй”
Үйлчилгээ үзүүлэгч: “Энэ эмзэг байна уу?”
Өвчтөн: “Тийм”
Үйлчилгээ үзүүлэгч: “Өвдөлт хэзээ эхэлсэн бэ?”
Өвчтөн: “Өнгөрсөн долоо хонгт”
Жишээ 2. Нээлттэй асуулттай ярилцлага
Өвчтөн: “Миний ходоод өвдөөд байна.”
Үйлчилгээ үзүүлэгч: “Уучлаарай, би таныг сонслоо.
Тэр өвдөлтийнхөө тухай ярина уу?”
Өвчтөн: “За. 7 хоногийн өмнөөс өвдөж эхэлсэн.
Эхлээд доод хэсгээр нь өвдөж байсан. Гэхдээ
заримдаа их өвддөг. Ялангуяа суух юмуу босоход
илүү их өвддөг. .........”
Үйлчилгээ үзүүлэгч: “Таны өөр юу өвдөж байна?”
Өвчтөн: “Бас нэг өөр зүйл байна. Би учиргүй их хөлрөөд байна. Энэ
нь зовиургүй боловч би ичээд байна.”
2 дахь жишээн дээр үйлчилгээ үзүүлэгч “Тэр өвдөлтийнхөө тухай ярина уу?”, “Таны
өөр юу өвдөж байна?” гэсэн нээлттэй асуултаар хангалттай мэдээллийг авч чадлаа.
Мөн өвчтөн 2 дахь жишээн дээр илүү их тааламжтай байсан гэдэгтэй санал нэг байх
болов уу. Магадгүй тэр эмэгтэй ярилцлагыг хянасан байж болох юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
БЗДХ-тай өвчтөнтэй ярилцлага хийж буй үйлчилгээ үзүүлэгч “Өөр ямар нэгэн асуудал
байна уу” гэж хэд хэдэн удаа асуух нь чухал байдаг. Яагаад гэвэл өвчтөн БЗДХ-ын
шинж тэмдгээ хэлэх таатай байдалд үүсэхийн өмнө ичиж зовсны улмаас өөрийнх нь
өвчтэй ямарч холбоогүй шинж тэмдэг (тухайлбал толгой өвдөнө) хэлдэг. Иймээс
тэдэнд зовиур шаналгаагаа илэрхийлэх боломж олгосноор хэрэгтэй мэдээллээ
илрүүлнэ.
Өвчтөнийхөө асуудлыг та бүрэн ойлгосныхоо дараа хаалттай асуултаар өөртөө
хэрэгтэй мэдээллийн талаар нарийвчилсан хариултыг авах нь зүйтэй.
Хэрвээ та нээвттэй ба хаалттай сауултын талаар анх удаа судалж байгаа бол дараах
асуултыг хэрэглэн өөрийнхөө ойлголтыг дүгнээрэй.
Асуултууд
4. Аль нь нээлттэй асуулт вэ? Нээлттэй асуулт уу?
Доош юм гарч байна уу?
Та гэрлэсэн үү?
Танд ямар асуудал байна?
Өвчтэй байна уу?
Та сүүлийн удаа бэлгийн хавьтал хийхдээ бэлгэвч
хэрэглэсэн үү?
Ялгадас нь цагаан юмуу өнгөгүй юм уу?
Яаж өвдөж байна?
Сарын тэмдгийнхээ тухай ярина уу?
5.Доор өгөгдсөн 4 мэдээлэл байна. Зөв Буруу
“Зөв” ба “Буруу” гэсэн хариултын
тохирохыг сонгоно уу?
А. Ярилцлагын эхэнд хаалттай асуулт
тавих нь маш их ач холбогдолтой
Б. Нээлттэй асуулт нь өвчтөнд өөрийнхөө үгээр,
үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодог тул
үйлчилгээ үзүүлэгч өвчтөнөө сайн ойлгох
боломжтой байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Зөв Буруу
В. Асуумж авах ярилцлага нь нээлттэй асуултаар
эхэлж улмаар хаалттай асуултаар дуусна.
Г. Шинж тэмдгийг нарийвчлан тодотгох
боломжийг хаалттай асуулт олгоно.
6. Ямар ямар нээлттэй асуудлыг өвчтөнөөс хэд хэдэн удаа асууж болох ба
яагаад?
Хариултыг 44-45 хуудаснаас харна уу.
Хэлэхүйн харилцааны өвөрмөц чадварууд
БЗДХ-тай өвчтөнтэй ярилцаж, хэлэхүйн бус харилцаа ба асуумжийг үр дүнтэй
болгоход зарим өвөрмөц чадвар чухал ач холбогдолтой байдаг. Энэ нь мэдээлэлийг үр
дүнтэй авч чадсан шиг өвчтөний сэтгэл хөдлөлийг найрсгаар даван туулахад тань
тусална.
Хэлэхүйн харилцааны 6 чадвар байна. Үүнд:
Дэмжих
Удирдан чиглүүлэх
Нэгтгэн дүгнэж, магадлан шалгах
Санаа тавих
Тайтгаруулах
Хамтран ажиллах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дэмжих
Энэ нь өвчтөнийг яриагаа үргэлжлүүлэхэд нь урам өгч байгаа үг, дуу авиа, дохио
зангаа юм. Толгой дохих, хөмсгөө өргөх нь хэлэхүйн бус харилцааг хялбарчилж
байгаа 2 жишээ юм. Үүний гол зорилго нь өвчтөнг яриагаа цааш үргэлжлүүлэхэд
алгуур дэм үзүүлэхэд оршино. Энд яриаг хөнгөвчлөх дадлага хийх дасгалыг
харууллаа.
Өвчтөн: “Би итгэхгүй байна....ичмээр юм.”
Үйлчилгээ үзүүлэгч: “Таны зөв өө, би сонсож байна.”
Өвчтөн: “За, энэ бол тэгээд....”
Үйлчилгээ үзүүлэгч: “Тийм үү?”
Өвчтөн: “Энэ шарх...”
Удирдан чиглүүлэх
Өвчтөн эргэлзэж тээнэгэлзсэн ба хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа үед буюу тэд их
хурдан болсон явдлыг хольж хутган ярьж буй үед түүнийг удирдан чиглүүлэх нь
чухал алхам болно. Энэ нь хүмүүсийг үзэл бодлоо цэгцлэх, мэдээллээ дэс дараатай
өгөхөд тусална.
Өвчтөн: “Энэ нь 3 долоо хоногийн өмнө болсон байхаа ,би
мэдэхгүй байна. Би нөхөртөө юу гэж хэлнэ ээ?
Энэ тухай өөр хэн нэгэн мэдэх үү? Энэ эмчлэгдэнэ
биз дээ?”
Үйлчилгээ үзүүлэгч: “Эхлээд танд ямар асуудал байгааг мэдье. Бид
тэр асуудлыг шийдчихээд дараа нь танай нөхөрт юу
гэж хэлэх талаар ярилцъя.”
Мөн удирдан чиглүүлэх нь өвчтөний санаа зовоож буй асуудлыг тайвнаар
хуваалцахад хүргэдэг.
Нэгтгэн дүгнэж, магадлан шалгах
Нэгтгэн дүгнэж, магадлан шалгах нь танд өвчтөнг хэрхэн зөв ойлгосноо шалгах
боломж олгоно. Мөн өвчтөн ташаа ойлгосон зүйлээ засах боломжтой байдаг. Үүний
тулд та өвчтөний бүрэн утга илэрхийлсэн ярианы дараа та өөрөө дүгнээд зөв
эсэхийг асууна. Өвчтөний хэлсэн зүйлээс хэд хэдлэн зүйлийг тодруулах
шаардлагатай үед энэ чадварыг хэрэглэх нь тохиромжтой:
Үйлчилгээ үзүүлэгч: (Нэгтгэн дүгнэж байна). “Тэгэхээр та нөхөртөө
юу гэж хэлэхээс санаа зовж байгаа, мөн энэ
халдвараас их ичиж байгаа юм байна. Бид үүнийг
эмчилж чадах эсэхийг та мэдэхийг хүсч байна.”
(Шалгаж байна). “Тийм үү?”
Өвчтөн: “Тиймээ. Миний юу нь буруу гэж?”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага