БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
байгуулахын тулд та юу хийсэн бэ?
Тайлан мэдээг ямар хугацааны давтамжтай илгээдэг вэ?
Төлөвлөгөөний хэрэгжүүлэлт
Танай эрүүл мэндийн байгууллагад мэдээллийн тогтолцоог хэлэлцэн тогтох болон
бэхжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?
Тайлангийн маягтуудыг та хаана хадгалдаг вэ?
Үүнийг хэн хөтөлдөг вэ?
Танай багийн байвал зохих бүх гишүүдэд тайлан мэдээ хэрхэн мэдэгдэж байгаа вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тайлангийн маягтуудыг хэн цуглуулж, тоон мэдээллийг нэгтгэдэг вэ?
Тайлангуудыг хаашаа илгээдэг вэ?
Таны итгэл найдвар
Эрүүл мэндийн яам болон хяналтын хэсгээс ямар мэдээлэл болон удирдамжийг танд
эргэн өгнө гэж та найдаж байна вэ?
Хариултууд
Эхний дөрвөн асуудлын зорилго нь тайлбарласан БЗДХ-ын тоон мэдээллийн хязгаарыг
тайлбарлах явдал юм. Тодорхой нөхцөлд тайлбарлахын тулд 2-р асуудлыг буруу
хөтөлсөн тул хүлцэл өчиж байна.
1. Хэвлийн доод хэсгийн өвдөлт бол зөвхөн БЗДХ-уудын үед төдийгүй өөр
бусад шалтгаануудын улмаас илэрдэг ерөнхий шинж тэмдэг тул тоон
мэдээлэл бүрт дүгнэлт хийхдээ маш анхааралтай хандах нь зүйтэй. Зарим
дүгнэлтүүд нь бусад нотолгоогоор батлагдсан байх шаардлагатай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Зөвхөн БЗДХ-ын үнэхээр итгэлтэй шалгуур болох хамшинжүүд бол эрэгтэйчүүдэд
шээсний сувгаас ялгадас гарах, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд бэлэг эрхтэн дээр
шарх гарах хамшинж юм.
2. Эн тэргүүнд БЗДХ-ын улмаас эмчлэгдсэн өвчтөний тоонд олон талын ач
холбогдолтой өсөлт нь нийт хүн амын дундах тэнцвэртэй өсөх хандлагатай
байгааг харуулдаг. Гэвч эдгээр өвчтөнүүд нь хүн амын төлөөлөх түүвэр
болох боломжгүй байж болох учраас тоон мэдээлэл бүрт ийнхүү тайлбар
хийх боломжгүй. БЗДХ-ын дэгдэлтийн хэмжээг тодорхойлохын тулд
ялгаатай байдлыг судлах шаардлагатай болно. Эдгээр тоон мэдээллийн
зөвхөн найдвартай тайлбар нь бэлгийн шархлааны улмаас эмчлэгдээд
байгаа үйлчлүүлэгчид давамгайлж байгааг харуулж болох юм. Үгүй бол
бид мэдүүлсэн таамаглал дээр үндэслэсэн байж болох тайлбаруудыг
зөвхөн зөвлөж чадна. Зөвхөн хоѐрыг нь нэрлэхэд:
БЗДХ-тай үйлчлүүлэгчид чанартай тусламж үйлчилгээ үзүүлж
байгаа нь өөрөө эмчилгээнд ирж байгаа үүний дотроос бэлгийн
шархлааны улмаас эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог зохиомлоор
нэмэгдэхийг дэмжиж байгаа хэрэг юм.
Шинэ буюу сайжруулсан бүртгэл мэдээллийн аргыг ашигласнаар
өмнөхөөс илүү бодитой тоон мэдээлэл цуглуулахад хүргэх
боломжтой. Та өөрийн хамтран ажиллагч болон сургагч нартай
өсөлт бүрийн бусад боломжит шалтгааныг хэлэлцэхийг хүсэж
байгаа болов уу. (Бидний асуулт алдаатай байсан нь та нарыг
нухацтай ажиллахад хүргэсэн болов уу? Бид "Үүний утгыг бид
хэрхэн тайлбарлаж болох вэ?" гэж асуусан боловч асуултын утга нь
"Үүний утга нь юу байж болох вэ?" гэсэн санааг агуулсан байлаа)
3. Түүнчлэн хоорондоо ялгаатай бүсүүд, орон нутагт аливаа үзүүлэлтүүдийн
зөрүү нь хэд хэдэн боломжит утгатай байж болох тул зарим нэг зөрүүг
харьцуулан үзье. Жишээлбэл А бүс нутагт бусад бүс нутгаас эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвах сул ба энэ бүс нь хамгийн
алслагдсан бүс бөгөөд иймээс энд үйлчилгээнд цөөн хүн хамрагддаг байна.
Эсрэгээрээ А бүс нутгийн хүн ам уламжлалт эмнэлгийн үйлчилгээнд илүү
итгэдэг учраас БЗДХ-тай үйлчлүүлэгчид энэ бүсийн статистик мэдээнд
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ороогүй. Та нар үнэн мэт, таармаар тайлбарын тоог магадгүй ялгасан байх.
А бүс нутгийн хүн амын дунд өөр бүс нутгийнхаас цөөн БЗДХ-ын
тохиолдол бүртгэгдсэн байгаа нь А бүс нутагт эмчлэгдсэн тохиолдлын тоо
цөөн байгааг харуулж байна гэж яаран төсөөлж болохгүй гэдгийг санаарай.
4. Мөн эмчлэгдсэн өвчтөнүүдийн тооны бууралтад яаран таамгаар дүгнэлт
хийх боломжгүй. Дээрх хугацааны энэхүү зөрүү нь улирлын чанартайгаар
тухайлбал их хэмжээний хүчтэй борооны улмаас хүмүүсийн зорчих
хөдөлгөөн өөрчлөгдөх, эсвэл ургац хураалт болон тариалангийн улиралд
хүмүүс суурин газраас олноос гарч ажиллах зэргээс шалтгаална. Үүнд
БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн сонирхлыг татсан, сэтгэлд нийцсэн шинэ
төрлийн эрүүл мэндийн үйчилгээ бий болох зэрэг бусад хүчин зүйлүүд ч
нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хэрэв сар тутамд бүртгэл мэдээллийн тоон
мэдээлэл гаргадаг бол алдаа гарах нь бага ба хэд хэдэн жилийн
үзүүлэлтүүдийг харьцуулан харахад БЗДХ-ын улмаас эмчлүүлсэн
тохиолдлын тоонд жинхэнэ улирлын чанартай зөрүү гарч болох юм. Эдийн
засгийн хүчин зүйлүүд ч өвчний бууралтад тодорхой үүрэг гүйцэтгэж
болох юм. Тухайлбал хэрэглэгчдийн өргөн хэрэглээний болон эрүүл
мэндийн үйлчилгээний өртөг зардал нэмэгдэх нь хүн амын ядуу,
амьдралын түвшнээс доогуур орлоготой хэсэгт нөлөөлнө.
5. a) Бид БЗДХ-ын улмаас эмчлэгдсэн тохиолдлын тоогоор хандлагыг
тооцохын тулд БЗДХ-ын өвчлөл ба давтамжийн тоон мэдээллийг ашиглаж
болно. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, болон бусад
хэрэглээний материалын нөөц, түүнчлэн эмийн бэлдмэл, бэлгэвчийн
зарцуулалтын нөөцийг зөв, илүү сайн төлөвлөхөд тусладаг. Чиг хандлага
мэдэгдэж байгаа, улирлын чанартай өөрчлөлтийн хэмжээ нь тодорхой
байхад илүү хэрэгцээтэй байгаа компанит ажил болон судалгааны төслүүд,
магадгүй нийгэмлэг болон боловсролын төвүүд бий болгох зэрэг бусад
үйлчилгээг эрүүл мэндийн төвүүд төлөвлөх боломжтой болно.
б) Бүс нутгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хүн хүчний болон бусад
хэрэглэгдэх эд материалын санхүүгийн эх үүсвэрийг төлөвлөхдөө тоон мэдээллийг
ашигладаг. Мөн илүү үр дүнтэй эрүүл мэндийн боловсрол олгох кампанит ажил ба
БЗДХ-тай тэмцэхэд туслах бусад үйлчилгээнүүдтэй холбоо тогтоох үйл ажиллагааг
төлөвлөхөд ижил тус нэмэр болно. Бид бүс нутаг, улс орнуудад болон тэдгээрийн
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
хооронд тохиолдох илүү нарийн судлагдсан байх боломжит үр дүнд албаар гаргасан
алдаа, зөрүү бүрийн тухай дүгнэлт гаргаж чадахгүй болохоороо стресст ордог.
Тэгэхээр БЗДХ-ын эпидемиологийг ойлгоход нэмэр болох ашигтай судалгаануудын
хүрээг тогтооход бүртгэл мэдээлэл тусладаг.
6. Тайлангийн маягтыг уншихдаа: 6
(a) Бэлгийн шархлаатай эрэгтэйчүүдийн шинэ тохиолдол 2
(б) 10-19 насны эрэгтэйчүүдийн дундах бэлгийн шархлааны тохиолдол 3
(в) Бэлгийн шархлаатай эмэгтэйчүүдийн шинэ тохиолдол 30–39
(г) Эмэгтэйчүүдэд бэлгийн шархлааны хамшинж хамгийн олон илэрсэн
5
насны бүлэг
(д) Эрэгтэйчүүдэд илэрсэн шээсний сувгийн ялгадсын хамшинжийн 15
19
шинэ тохиолдол
(е) БЗДХ-ын шинэ тохиолдлын нийт тоо:
Эрэгтэйчүүд:
Эмэгтэйчүүд:
7. Дараагийн хуудсан дахь тайлангийн маягтыг харна уу.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тэмдэглэсэн тайлангийн маягт 2: Бэлгийн замаар дамжих халдвар
Эмнэлгийн нэр: ____________________ Ажилтны нэр __________________
Дүүрэг: ___________________________ Хаяг: ________________________
Сар: _____________________________ Гарын үсэг ___________________
Эмнэлзүйн 0-9 нас Эрэгтэйчүүд – шинэ эпизод 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас 1
Үтрээний ялгадас OOOOO OOOOO 1
OOOOO ШOOOO OOOOO OOOOO OOOOO 0
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO 1
OOOOO OOOOO ШOOOO OOOOO OOOOO 0
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO 0
булчирхайн томрол OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO 3
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO ШOOOO
OOOOO OOOOO
Бэлгийн үү OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эрэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO 1
0
1 1 0
Эмнэлзүйн 0-9 нас Эмэгтэйчүүд – шинэ эпизод 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас 2
Үтрээний ялгадас OOOOO OOOOO 3
OOOOO OOOOO OOOOO ШШOOO OOOOO 0
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO 0
OOOOO ШOOOO ШOOOO ШOOOO OOOOO 0
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO 0
булчирхайн томрол OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO 5
OOOOO OOOOO
Бэлгийн үү OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эмэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO
0 0
1 1 3
Тараасан хавьтлын
карт
Хүлээн авсан
хавьтлын карт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ХЭСЭГ 2. ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
1: Удиртгал
Энэхүү хөгжлийн төлөвлөгөө нь БЗДХ-ын тусламж үйлчилгээний менежментийг
сайжруулах энэхүү сургалтанд хамрагдсаны дараах таны үйл ажиллагаанд
зориулагдсан. Энэ нь та өөрийн ур чадвар болон үзүүлж байгаа үйлчилгээндээ тусган
оруулахад их чухал юм. Тусгал бүр нь цаашид боловсронгуй болгож хөгжүүлэх арга
замуудыг танд харуулах болно.
Төлөвлөгөө бол үргэлжилсэн урт биш, цэвэр хэсгүүд байна. Та нар өөрийн хамтран
ажиллагч болон сургагч нартай хамтран эдгээр хэсгүүдэд ажиллах болно.
Юуны өмнө та бүхэн энэ модулаар юуны талаар үзэж, танилцаж байгаа
дээрээ үндэслэх хэрэгтэй. Одоо өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж
чадах болон илүү суралцах зүйлсээ ангилахыг оролдох хэрэгтэй. Та нар
зарим зүйлсийн талаар илүү суралцах, зарим зүйлсийн талаар мэдлэгээ
сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлсийн жагсаалт гаргах
болно.
Дадлагаар олж авсан мэдлэг хамгийн тогтвортой, гүн бат мэдлэг
байдаг. Тиймээс цаашид өөрийн үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний
талаар болон хамтран ажиллагч нартаа ямар сэтгэгдэл үлдээх талаар
бодож, хичээх хэрэгтэй.
Өөрийн боломжит хүчин чадал болон хүч чадал хүрэхгүй байгаа
зүйлсийн зураглалыг гарган авсны дараа одоогийн ур чадварыг тань
сайжруулах төлөвлөгөөг гаргах болно.
Төгсгөлд нь БЗДХ-ын тусламж үйлчилгээний менежмент нэг сарын
дараа хэрхэн сайжирсныг эргэн харах болно. Ийнхүү шинэ, иж бүрдмэл
чадвар бүхий мэргэжилтэн бий болох хугацааг олгосноор өөрийгөө
шалгах, үнэлэх боломжийг бий болгох талтай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
2: Сургалтын эргэцүүлэл
БЗДХ-ын тусламж үйлчилгээний менежментийн талаар судалсан модул бүрийг эргэн
санана уу. Энэ бүхний төгсгөлд зорилт болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд гол
анхаарлаа хандуулж байна.
Одоо дараах асуултуудад хариулна уу:
Асуулт
Таны хувьд одоо шууд гүйцэтгэж чадах эсвэл хамгийн сайн суралцсан гэдэгтээ бат
итгэлтэй байгаа ямар ур чадвар байна вэ? (Үйл ажиллагааны явцад олж болох ур
чадварын талаар ч бодоорой.)
Танд энэ сургалтаар хангалттай суралцаж чадаагүй буюу бүрэн ойлгооүй гэж
санагдаж байгаа ур чадварууд бий юу? Хэрэв үйл ажиллагаа гүйцэтгэх явцад
тулгарч болох шийдвэрлэж чадахгүй асуудал байгаа гэж үзэж байгаа бол доорх
зайнд тэмдэглэнэ үү. (Өөрийн үйл ажиллагаанд тохиолдвол сайн гүйцэтгэж
чадахгүй тохиолдол юу байхыг эргэн бодоорой.)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
3: Гүйцэтгэлийн үнэлгээ
Юу сурснаа бус, чиний үйлчилгээний талаар хүмүүс юу гэж бодож байгааг шалгах
хэрэгтэй.
Яг одоо үйлчилгээ авч байгаа гурван үйлчлүүлэгчийн тухай бодно уу. Тэд танай
үйлчилгээний талаар юу гэж яриасай гэж та хүсэж байна вэ?
Эдгээр өвчтөнүүд танай үйлчилгээний талаар үнэндээ юу гэж боддог бол?
Хэрэв тэдний бодож байгаа нь хэлснээсээ ялгаатай бол ямар учраас?
Тэдгээр үйлчлүүлэгчдийн хэлснийг ажиглалтын хэсгийнхэн юу гэж үзэж байна вэ?
Сургалтанд хамтран оролцогчид болон сургагч багш нартай хамтран дээр бичсэн
үнэлгээний талаар дүгнэн ярилцаарай. Таны үнэлгээний талаар тэдний хийсэн
зарим үндсэн дүгнэлтийн утга санааг тэмдэглэж аваарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
4: Өөрийн ур чадвараа хөгжүүлэх төлөвлөгөө зохиох
Одоо хамгийн чухал хэсэгтээ оръѐ. Дадлага, чадвараа нэмэгдүүлэхын тулд өөрийгөө
хөгжүүлэх зорилт гаргахыг бид танд санал болгож байна. Та түүнийг "сургалтын гэрээ,
хэлэлцээр" гэж бодохыг хүсэж магадгүй.
Бэрх, төвөгтэй зүйлсийг ганцаараа хийх гэж өөртөө бөөгнөрүүлэх хэрэггүй. Та нарын
аль хэдий эзэмшээд байгаа ур чадваруудыг бэхжүүлэх, үргэлжүүлэх таатай нөхцөл
боломж бүрдүүлж байгаа зорилтуудыг багтаах нь зүйтэй.
Өөрийн хүчин чадал, өөрийн хийх хүсэлтэй үйл ажиллагааны тухай бодсоныхоо дараа
доорхи хүснэгтэд тэмдэглээрэй.
Би дараах ур чадваруудаа нэг ижил өндөр стандартад хүргэж, тэдгээрийг бэхжүүлж
ажилласаар байх болно.
Хөгжлийн төлөвлөгөө нь таны мэдлэг болон эзэмшсэн ур чадваруудын онгорхой
байгаа зай завсрыг дүүргэхэд туслах ба та өөрчлөлтийг мэдрэх болно. Тэр нь юу байх
вэ гэвэл сонгосон зүйлүүд дээрээ анхаарлаа хандуулах явдал юм. Та бүхэн өдөр өдөрт
алхам алхмаар дамжин сайжирсаар өөрийн хүсэж байсандаа хүрнэ гэдэгт итгэж болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сүүлийн гурван хуудсанд өөрийн бичсэн хариултуудаа хараарай. Дараа нь өөрийн
сайжруулах шаардлагатай гэж үзсэн цөөн ур чадваруудыг тогтоогоорой.
Одоо доорхи хүснэгтийг бөглөөрэй.
Би доорхи хүснэгтэд бичсэн өөрийн ур чадвар болон хөгжүүлэх боломжтой найдаж
байгаа зүйлсээ хөгжүүлэхээр шийдлээ:
Сайжруулахын Би хэрхэн Хэн тусалж Би үүнийг ямар
тулд би юуг шийдэх хөгжүүлсэн бэ чадах вэ хугацаанд хийж
вэ чадах вэ
Энэ нь таны хөгжүүлэх төлөвлөгөөнд зохион байгуулалттай
ажиллахад их чухал байх болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
5: Давтах
Давтаж байх нь их чухал учраас энэ хэсгийг судлахдаа төвөгшөөх хэрэггүй.
Та өөртөө гарсан ахиц дэвшилд үнэлгээ хийж үзэхийн өмнө БЗДХ-ын тусламж
үйлчилгээний менежмент дээр хамгийн багадаа нэг сарын хугацаатай ажилласан байх
шаардлагатайг анхаарч хүлээнэ үү. Хөгжлийн төлөвлөгөөний доод тал хагасыг нь
хэрэгжүүлэх боломж танд байгаа гэдэгт итгэж болно.
Энэхүү хөгжлийн төлөвлөгөөний 2 болон 3-р хэсэгт бичсэнээ эргэн харцгаая. Таны
хийсэн баталгаан дээр дахин хянах хүчин чадал, боломжит сул талуудыг
өөрчлөгдөж байгааг хэрхэн мэдэрч байгаагаа тэмдэглэ.
Танай эрүүл мэндийн төвд БЗДХ-ын менежментийн үйл ажиллагааг сайжруулж болох
замд тус болохуйц сайн албад байгаа. Сургалтын үед урьдчилан хараагүй асуудал
болон хэрэгцээг гаргаж болно. Үүнд эх сурвалжийн засаг захиргааны багийн ажлын
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
бэрхшээлүүд байж болно. Мөн таны таамагласнаас илүү сэтгэлээр унасан илүү
стресстэй БЗДХ-тай үйлчлүүлэгчидтэй ажиллах явцдаа энэ бүхнийг олж мэдэж болох
юм.
Мэргэжлийн үүднээс бий болсон асуудлыг шийдвэрлэх, сайжруулахад тань тулгарч
байгаа бэрхшээлийг доорхи хүснэгтэнд бичнэ үү.
Таны удирдах ажилтан болон удирдлагын хамт олонд анхаарах шаардлагатай ямар
нэг тулгамдсан асуудал, хэрэг байгаа бол энд бичнэ үү.
Таны бичсэн эдгээр асуудлуудыг шийдвэрлэснээр үйлчилгээний үйл ажиллагаа үр
дүнтэй байхад чухал байх болно.
Энэхүү хөгжүүлэх төлөвлөгөө үүгээр төгсөнө.
Түүнчлэн үүгээр таны өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааны төгсгөл болох ѐсгүй.
Тиймээс бид БЗДХ-ын дэгдэлттэй тэмцэх хэрэгцээ шаардлагыг түргэн шийдвэртэй
байлгахад шаардлагатай ур чадвар, ойлголтыг байнгын шинэ ойлголтуудаар баяжуулж
та бүхэн хүргэж байх болно. Зорилтын хэмжээ зонхилох боловч болгоомжтой
төлөвлөсөн стратегийн нэг хэсэг болох таны үйл ажиллагаа халдварын тархалтын
хяналтанд маш том боломжийг бий болгоно гэдэгт итгэж байна.
Таны ажилд амжилт хүсье.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Түүвэр уялдаат өвчний тандалтын маягт
Дүүргийн амбулатороор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлэгсдийн уялдаат өвчний тандалтын
сарын нэгдсэн мэдээ
(Дүүргийн дараагийн түвшинд илгээнэ)
Он __________ Сар ________ Дүүрэг________________________ Хороо __________
Өвчин тус бүрийн өвчлөлийн нийт тоо болон ас баралтын нийт тоог доошоо бүртгэнэ. Дараагийн түвшинд эдгээр нийт дүнг
бүртгэнэ. Тухайн сард бүртгэгдсэн нийт өвчлөлийг босоо баганад тэмдэглэнэ.
Амбулатороор үйлчлүүлэгч Хэвтэн эмчлүүлэгч
Өвчлөл
Өвчлөл Нас баралт
Хөнгөн
Хумхаа Хүнд
5 хүртэл жил үргэлжилсэн Хөнгөн
Хүнд
Хумхаа
5-аас дээш жил үргэлжилсэн
Хүнд хэлбэрийн цус багадалт бүхий
хумхаатай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч
(5 хүртэл жил үргэлжилсэн)
Хөнгөн хэлбэрийн лабораториор
батлагдсан
(5 хүртэл жил үргэлжилсэн)
Хөнгөн хэлбэрийн лабораториор
батлагдсан
(5-аас дээш жил үргэлжилсэн)
Уушигны хатгаа
(5 хүртэл жил үргэлжилсэн)
Хүнд хэлбэрийн уушигны хатгаа
(5 хүртэл жил үргэлжилсэн)
Бага зэргийн шингэн алдалттай суулгалт
(5 хүртэл жил үргэлжилсэн)
Хүнд хэлбэрийн шингэн алдалттай
суулгалт (5 хүртэл жил үргэлжилсэн)
ДОХ-ын шинэ тохиолдол
Шээсний сувгийн ялгадастай эрэгтэйчүүд
Цэврүүнцэргүй бэлгийн шархлаатай
эрэгтэйчүүд
Цэврүүнцэргүй бэлгийн шархлаатай
эмэгтэйчүүд
Цусархаг суулгалт
AFP Салхин цэцэг Тахал
Холер Мэнэн Шар чичрэг
Дранкулѐз Нярайн таталт Вирусийн шалтгаантай
цусархаг халууралт
Тайлбар: Яаралтай бүртгэгдсэн тохиолдлуудын албан ѐсны тоо нь зөвхөн тохиолдлын бүртгэл ба жагсаалтаас гарна. Тохиолдол
бүртгэгдээгүй нүдэн дэх тоонууд нь албаны ѐсны тоо болохгүй.
Амбулаториор үйлчлүүлэгч ба хэвтэн эмчлүүлэгчийн аль алиных нь талаарх
мэдээлэлд хийх дүгнэлт, тайлбар, зөвлөмж
Бусад мэдээлэл:
Дүүргийн мэдээний нэгтгэл дахь чиглэлүүдийг харна уу. Ажиглагдсан чиг хандлагуудын тайлбарууд юу вэ?
Өвчлөл, нас баралт, өвчлөл нас баралтын харьцааны хэвийн бус өсөлт үү? Өмнөх нэмэгдэж байсан чиг
хандлага буурахгүй байна уу? Чиг хандлага сайжирч байна.
Дүгнэлт, явуулсан үйл ажиллагаа ба зөвлөмжүүд
Илгээсэн Огноо: ______________ Хүлээн авсан Огноо:________________
Тайлан Гарын үсэг: __________ Тайлан Гарын үсэг:____________
Зарим шингэн алдалт, хүнд хэлбэрийн шингэн алдалт, уушигны хатгаа, хүнд хэлбэрийн уушигны хатгааг ДЭМБ-ын Хүүхдийн
өвчний цогц менежментийн зөвлөмжийн дагуу тодорхойлсон. Сүрьеэ болон уяман өвчний өвчлөлийн тоо мэдээ нь улирал тутамд
тусдаа маягтаар мэдээлэгддэг. Дүүргийн мэдээний нэгтгэлд орох мэдээ тайланг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдээс хоцорч
хүлээн авч болох юм. Хэрвээ тухайн сарын мэдээг үйлчилгээ үзүүлэгчдээс хоцорч ирүүлбэл мэдүүлсэн тоон мэдээг тусдаа
маягтаар дараагийн шатанд илгээнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Номонд хэрэглэсэн зарим үгсийн тайлбар
ДОХ Хүний дархлал хомсдолын вирусийн шалтгаантай үүссэн Дархлалын олдмол
хомсдолын хамшинж
Эпидемиологи Хүн амын дундах өвчин болон халдварын тохиолдол, тархалт,
өвчлөлийг судладаг шинжлэх ухаан
Давтамж Тодорхой хугацаанд бүртгэгдсэн халдварын тоо
Өвчлөл Эрсдэлд өртсөн хүн амын хувийг илэрхийлсэн шинэ халдварын давтамж
Тархалт Тухайн хугацаанд халдвар болон өвчтэй байгаа хүн амын хувь
Тайлангийн маягт Өвчтөн, хүчин зүйл, шинэ тохиолдлын тоог түргэн шуурхай,
нарийн бүртгэсэн хуудас Энэ хуудсыг тоон мэдээллийг нэгтгэх, харьцуулахад
хэрэглэнэ.
Төгс мэдээлэл Эрүүл мэндийн бүх үйлчилгээ үзүүлэгчдийг хамруулсан
эмчлэгдсэн өвчтөн ба шинэ тохиолдлыг бүртгэх, тоон мэдээллийг цуглуулах тогтолцоо
Товчилсон үгийн тайлбар
УӨТ Уялдаат Өвчний Тандалт
БЗДХ Бэлгийн Замаар Дамжих Халдвар
НҮБДОХХ Нэгдсэн Үндэсний Байгууллагын ДОХ-ын хөтөлбөр
ДЭМБ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага