БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйлчлүүлэгч болон хавьтагчид өөрчлөлт хийх хүсэл эрмэлзлэлийг
бий болгох нь
Энэ зорилгод бид хэд хэдэн арга барилаар хүрч болно. Нэгдүгээрт, 3-р модульд
дурдсанчлан харилцах ур чадвар нэн чухал: нээлттэй асуулт асуух, илэн далангүй
ярихад тохирсон таатай орчин нөхцөл бүрдсэн байх, дүгнэлт хийх, нягтлах, бататгах,
чиглүүлэх, яриаг чин сэтгэлээсээ сонсож буйгаа илэрхийлэх болон хамтран ажиллагсад
гэдгээ ойлгуулж мэдрүүлэх. Эдгээр нь үйлчлүүлэгчээс асуулт асуух, сэтгэл хөдлөлийг
тусган харилцахад туслах болно.
Та үйлчлүүлэгчдээ боловсрол олгох болон зөвлөгөө өгөх, урамшуулан дэмжихэд
доорх нэмэлт чадварууд хэрэг болно:
Тайлбарлах болон зааварчлах
Загварчилж үзүүлэх
Үйлчлүүлэгчийн сайн талыг нь олж түүн дээр тулгуурлан урам зориг өгөх
Үйлчлүүлэгчид сонголт хийхэд нь туслах
Үйлчлүүлэгчийн юу хийх болон хэлэхийг давтуулах
Үйлчлүүлэгчийн шийдвэрийг бататгах
Бид эдгээр чадваруудыг нэг нэгээр нь нягтлан ярилцсаны дараа 2-р хэсэгт дурдсан
жишээгээр тайлбар болгон үзүүлнэ.
Аминагийн ярилцлага БЗДХ авсан хүн ямар хүчтэй мэдрэмж, болон сэтгэлийн хүнд
дарамт авчирч болохыг тод харуулсан жишээ юм. Зарим үйлчлүүлэгчид энэ мэдээ нь
ичгэвтэр санагдаж байгаа бол заримд нь урт удаан хугацааны харилцаа холбоо нь
аюулд учирч байгаа хэрэг юм. Ямар ч гэсэн үйлчилгээ үзүүлж буй зөвлөгч
үйлчлүүлэгчийнхээ өөрийнх нь бэлгийн зан үйл болон хавьтагчийн бэлгийн зан
үйлийг өөрчлөхөд бүрэн төгс хүчин чармайлтыг үзүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Энэ модуль нь таныг бүрэн төгс сургагдсан зөвлөгч болгож чадахгүй юм. Хэрвээ та
урьд нь үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох юмуу зөвлөгөө өгөхөд
суралцаж байсан бол дээрх ур чадваруудыг илүү их мэддэг байх ѐстой. Та энэ хэсгийг
урьдах мэдлэгээ сэргээх болон хамтран ажиллагчдаа ур чадвар эзэмшихэд нь
туслаарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тайлбарлах ба зааварчлах
Доорх ур чадварууд нь дийлэнх зөвлөгч нарын байнга хэрэглэдэг аргууд юм.
Зааварчлах Үйлчлүүлэгчид юу хийхийг болон хэрхэн хийхийг хэлж өгөх.
Жишээлбэл: Бэлгэвч хэрхэн хэрэглэх ба эмээ хэрхэн зөв хэрэглэх:
“Сүүлчийн нэг шахмал эмийг дуустал эмчилгээг бүрэн хийлгэх
хэрэгтэй”.
Тайлбарлах Үйлчлүүлэгчид хэрхэн болон яагаад хийх шаардлагатайг хэлж
өгөх:
“Танд хэвлийн доод хэсгийн өвдөлт байгаа нь бэлгийн хавьтлын
үед халдвар авсанаас болж байгаа юм”.
Та яг одоо энэ мөчид ч гэсэн ур чадвараа бага боловч ахиулах боломж байна.
Жишээлбэл:
Та ойлгомжтой, тодорхой харилцаж чадаж байна уу?
Та өөрийн хэл ярианы чадвараа үйлчлүүлэгчдээ тохируулж чадаж байна уу?
Та ойлгомжтой харилцан ойлголцож байгаагаа хэрхэн мэдэх вэ? Хамгийн гол нь
үйлчлүүлэгчдээ асуулт асуух хангалттай цаг хугацаа олгох нь тун чухал. Хэрвээ
тэдэнд эргэлзэж тээнэгэлзсэн байдал харагдвал, зогсоод нягтла: “Миний хэлж
тайлбарласан зүйл танд ойлгомжтой байна уу?”
Мөн, та үйлчлүүлэгчээсээ түүнд хэлсэн зүйлийг өөрт тань багцлан хэлэхийг хүсэж
болно: “Би нилээдгүй их мэдээлэл танд олгосон учир таныг хэрхэн ойлгосон эсэхийг
нягтлаж үзэх гэсэн юм. Та надад өөрийнхөө ойлгосныг багцлан гол асуудлыг хэлж
өгөөч?”
Дасгал 7
Халдвар бэлгийн хавьталаас болсон гэдэг мэдээ нь зарим їйлчлїїлэгчийг шоконд оруулж
болох юм. Та энэ мэдээг їйлчлїїлэгчдээ хэрхэн зөв зүйтэй хэлж ойлгуулах вэ?
Энэ асуултыг та олонтойгоо хамтдаа ярилцана уу?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сүүлчийн хэсэгт бид үйлчлүүлэгчээс өөрсдөөс нь санаа бодлыг нь асуухыг
чухалчилна. Жишээлбэл, эрсдэлтэй зан үйлийг тайлбарлаж байхад үйлчлүүлэгч БЗДХ
авах ямар эрсдэлтэй үйлдэл хийснээ бодож байдаг. Тиймээс ямар нэгэн зүйлийг илүү
дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөөсөө өмнө үйлчлүүлэгч яг юу мэддэг болохыг нь олж
авахыг хичээ.
Аминагийн ярилцлагаас хийсэн жишээ:
Үйлчилгээ үзүүлэгч “Амина битгий санаа зов. Би чадах ядахаараа танд
туслах болно. Таны өвчин халдвараас шалтгаалжээ. Та
энэ өвчинөө хэрхэн халдварласанаа мэдэхгүй биз?”
Амина “Би яг сайн мэдэхгүй л дээ, гэхдээ. . . . “
Үйлчилгээ үзүүлэгч “За би таныг сонсож байна”
Амина “Миний идэж уусан юмнаас болсон юм боловуу?”
Үйлчилгээ үзүүлэгч “Би тэрнээс болоогүй байх гэж айж байна. Танд хэвлийн
доод хэсгийн өвдөлт байна. Энэ нь дийлэнхдээ бэлгийн
хавьтлаас үүдэн бий болдог өвчин юм байна. Та энэ юу
гэсэн үг болохыг мэдэхүү?”
Амина “За байз, халтар бохир хүмүүсийг барьснаас болсон юм
боловуу? Үгүй ээ тийм байж таарахгүй ээ.”
Үйлчилгээ үзүүлэгч “Чиний зөвөө, үүнээс болоогүй. Иймэрхүү өвчин нь
дийлэнх тохиолдолд халдвараар дамждаг юм. Энэ халдвар
нь хамгаалалтгүй бэлгийн хавьталын үед халдвартай
хүнээс халдваргүй хүнд дамжин халддаг өвчин юм.
Хамгаалалтгүй бэлгийн хавьтал гэдэг нь ямар нэг
хаалтгүй буюу бэлгэвч хэрэглэхгүй бэлгийн хавьталд орно
гэсэн үг юм. Энэ нь бага зэрэг бухимдмаар зүйл байж
болох талтай л даа. (Амина гайхсан аястай харав.) Чамд
бодох хугацаа хэрэгтэй байна уу? Надаас асуух асуулт
байна уу?”
Амина “Би зөвхөн нөхөртэйгээ л бэлгийн хавьталд ордог. Миний
Үйлчилгээ үзүүлэгч нөхөр өвчин эмгэг байхгүй шүү дээ.”
“Амина энэ чинь нөхөр чинь заавал өвдөх шаардлагагүй
гэсэн үг л дээ. Зарим хүмүүст халдвар авсан хэрнээ ямар
нэг шинж тэмдэг илэрдэггүй.”
Энэ ярилцлаганаас анхааралтай ажвал үйлчилгээ үзүүлэгч энэ мэдээг хэрхэн
анхааралтай хэлж байгааг анзаарах болно. Тэрээр мэдээг хэлэхийн тулд олон жижиг
хэсэгт задлан Аминад сэтгэл санааны болон ойлгоход нь амар байлгахын тулд хэлж
байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бид энэ хэрэгтэй аргыг дүгнэн сийрүүлбэл:
1. Үйлчлүүлэгчийнхээ санал бодлыг асуух (жишээ нь. онош)
2. Үйлчлүүлэгчийнхээ санал бодлын талаар өөртэй нь сайтар хэлэлцэж ярилцах
3. Гол сэдвээ тайлбарлаж өгөх
4. Үйлчлүүлэгчийн сэтгэл санаа болон ойлгосон эсэхийг нягтлан шалгах
Дасгал 8
Та Аминагийн ярилцлагыг уншаад хэрэгтэй хэсгийг доогуур нь зуран тэмдэглэж авна
уу. Бас, үйлчилгээ үзүүлэгч өөрийн харилцааны ур чадварыг ашиглан Аминад хэрхэн
тайлбарлаж байгааг анхааралдаа авна уу.
Загварчлан үзүүлэх
Энэ чадвар нь таныг хэрхэн санал болгосон жишээнүүд нь амжилттай хэрэгжиж буйг
үзүүлэхэд зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл, та эерэг загварыг жишээ болгон үзүүлж
байна гэсэн үг юм. “Чи үүнийг хийхгүй л бол ДОХ тусаж үхнэ” гэх мэт үгнүүд үнэний
хувьтай ч ховорхон тохиолдолд тухайн хүнд өөрчлөгдөх итгэл, урам зоригийг олгодог
билээ.
Жоны ярилцлага:
Жон: “Би ямар ч БЗДХ-ын эрсдэлгүйгээр жоохон зугаацаж
болохгүй юмуу?”
Үйлчилгээ үзүүлэгч: “Бололгүй яахав ээ. Зүгээр л бага зэрэг өөр хэлбэрээр юм.
Хэрвээ чи энэ байдлаа үнэхээрийн өөрчилж чадахгүй бол
хэрхэн аюулгүй байх талаар ярилцья”.
Жон: “Та эхлээд бага зэрэг мансууруулах ундаа хэрэглээд дараа
хийж болохгүй гээд байгаа юмуу?”
Үйлчилгээ үзүүлэгч: “Тиймээ, согтууруулах ундаа хэрэглэх нь хүмүүсийг
мартамхай бөгөөд сул чөлөөтэй болгодог талтай.
Тиймээс чи хэтэрхий их мансууран согтсон тохиолдолд
бэлгэвч хэрэглэх магадлал багатай болж байгаа юм.
Гэхдээ чи мэдэхүү . . . . . Миний ажигласнаар зөндөө олон
залуучууд аюулгүй байдалд зугаатай байж чадаж байгаа
шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Сүүлийн үед залуучууд
хэтрүүлж уухаас татгалзан бэлгэвч хэрэглэхийг сонгох нь
элбэг болсон. Тэд мөн бэлгийн хавьтал нь эрүүл үед илүү
зугаатай юм байна гэдгийг ч хэлэх болсон шүү”.
Анхааралтай ажвал жишээ татан хэрэглэх нь эерэг талтай үйл явдлыг онцлон гаргаж
ирж байна. Жишээлбэл: “Сүүлийн үед нийт залуучуудыг” илүү ажиглах болсон гэх
хэсэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сайн талуудыг хөхүүлэн дэмжих
Энэ нь үйлчлүүлэгчид байгаа эерэг талыг олж харах гэсэн үг юм – БЗДХ-аас
урьдчилан сэргийлэх болон дахин давтахаас сэргийлэх юм.
Жон: “За, би чухал гэдгийг нь ойлгож байна аа гэхдээ би ерөөсөө
энэ шинэ зүйлд дасна гэдэгт итгэхгүй байна”.
Үйлчилгээ үзүүлэгч: “Энэ нь биелэшгүй зүйл мэт харагдаж байгаа байхаа
гэхдээ би чамайг эндээс зөвлөгөө авахаар 10 километр
алхаж ирснийг чинь мэднээ. Энэ чинь чи өөрийн хийх гэсэн
юмаа тун сайн мэдэж байна гэсэн үг. Өөрийгөө аюулаас
аврахын тулд чи энэ чигээрээ үргэлжлүүлж чаднаа”.
Дээрх сайн талуудыг нь хөхүүлэн дэмжих арга нь Аминад ч өөрийн сэтгэл санааны
болон эмчилгээний тал дээр тусламж авахад хэрэг болж болно:
Амина: “Миний бүх амьдрал минь бүрмөсөн сүйрч буй юм шиг
мэдрэмж надад төрж байна.. . . . Би энэ бүхэнтэй
тэмцэж чадахгүй нээ . . . . . . Энэ чинь тэгээд би нөхрөөсөө
халдварласан гэсэн үгүү? Би одоо яах ѐстой юм бэ?”
Үйлчилгээ үзүүлэгч: “Чиний мэдэрч бодож байгаа бүхнийг тань би ойлгож
Амина: байна. Таныг бодол сэтгэлээ хуваалцсанд чинь баярлалаа.
Та гэр бүл нөхрийнхөө төлөө санаа зовж айж байгаа байх,
гэхдээ таны энэ мэдрэмж тань таныг өвчинөөсөө салахад
туслах болно. Гэхдээ эхлээд чамайг хэрхэн дээрдүүлэх
талаар ярилцъя”.
“Тиймээ тийм . . . . үнэхээр таны зөвөө. Би энэ талаар
эхлээд сайтар бодож үзье: Та надад ямар нэг эм өгөхүү?”
Сонголт хийхэд нь туслах
Энэ нь үйлчлүүлэгч БЗДХ-аа эмчлүүлэх сонголтуудыг эргэн нягтлан үзэх буюу
ирээдүйд халдвараас урьдчилан сэргийлэх алхам юм. Үйлчлүүлэгч өөрөө илүү
боломжтой хувилбарыг сонгох юм.
Жон: “Тэгвэл нэг бол бэлгэвч, аль эсвэл ганцхан бэлгийн
хавьтагчтай байх ба нэвтрэлгүйгээр бэлгийн харьцаанд
орно гэсэн үгүү?”
Үйлчилгээ үзүүлэгч: “Тун зөв байна. Чи нэг бол бэлгийн ганц хавьтагчтай байх,
Жон: үгүй бол өөрийгөө бэлгэвчтэй бэлгийн хавьталд орж байж
өөрийгөө хамгаалах ба нэвтрэлгүйгээр бэлгийн харьцаанд
орох гэсэн л арга замууд байна даа. За тэгэхээр аль нь
чамд хамгийн тохиромжтой байх нь уу?”
“Бэлгэвч л байх шив дээ. Би арай тогтвор суурьшилтай
болох болоогүй байнаа”.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйлчүүлэгчид сонголтыг олгох нь түүнийг хүч чадал, эрх мэдэлтэй болгодог учир нь
тэд
өөрсдийн хийх сонголтоо хийж эрх мэдэлтэй байгаа мэт мэдрэмж төрдөг. Өөрөө
сонголтоо хийж байгаа явдал нь түүнд өөриймсөг мэдрэмж төрүүлж байгаа юм.
Үйлчилгээ үзүүлэгч: “Амина би чамайг яг өнөөдөр сонголтоо хийгээсэй гэж
хүсэж байна. Чи эмчилгээгээ дуустал нь бэлгийн хавьталд
орохгүй байхуу аль эсвэл нөхөртэйгээ зөвшилцөн бэлгэвч
хэрэглэн бэлгийн хавьталд орж байх уу?”
Амина: “Наадах чинь ч амархан асуулт байна. Нэг хэсэгтээ
бэлгийн хавьталд орохгүй ээ. Энэ нэг их асуудал болохгүй
байхаа учир нь тэр намайг зүгээргүй байгаа гэдгийг мэдэж
байгаа. Тэр хугацаанд би бүгдийг эргэцүүлэн бодож
амжих байхаа”.
Үйлчилгээ үзүүлэгч: “Сайн байна. Тэр чинь тун сайн санаа байна”.
Хийсэн сонголтыг нь давтуулах
Та үйлчлүүлэгч нь зохистой аюулгүй бэлгийн зан үйлийг сонгосны дараа түүнийг
амьдралдаа ямар дарааллаар хэвшүүлж хэрэгжүүлэхийг хэлэлцэх нь чухал юм. Хоѐр
жишээ аван хэлэлцье л дээ.
Үйлчилгээ үзүүлэгч: “Жон, маш сайн байна. Чи одоо энэ талаар хэрхэн найз
охидууддаа хэлэх билээ?”
Жон: “За байз, би тэдэнд гадуур янз бүрийн халдвар байгаа
учраас хамгаалалттай бэлгийн хавьталд орсон нь дээр
гэж хэлж болох юм”.
Үйлчилгээ үзүүлэгч: “Тун сайхан сонсогдож байна. Тэгээд цааш нь”.
Үйлчилгээ үзүүлэгч: “За Амина чи тэгэхээр эмээ ууж дуусталаа бэлгийн
хавьталд орохгүй байхаар шийдсэн. Гэхдээ нөхөр чинь ч
гэсэн эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Чи түүнтэй
энэ талаар хэрхэн ярилцах вэ?”
Амина: “Би түүнтэй нилээдгүй хэдэн зүйлийн талаар ярилцах
ѐстой. Юу гэх гээд байна вэ гэвэл, энэ чинь зүгээр тоглоом
төдий юмуу аль эсвэл нухацтай асуудал юмуу? Аль эсвэл би
зүгээр л тантай ирж уулз гээд л хэлчихье. Тэгээд та
түүнийг эмчилнэ биз дээ”.
Ингэж давтуулах нь үйлчлүүлэгчийн таны хэлж ярьсан зүйлийг чинь хэр сайн ойлгож
вэ гэдгийг нягтлах боломж олгох юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хийсэн сонголтыг нь баталгаажуулах
Энэ бол ярилцлагаа өндөрлөхөд хэрэгтэй алхам юм. Та үйлчлүүлэгчийг эрүүл
мэндийн төвөөс гараад юу хийхийг нь бэлтгэж өглөө. Хийсэн алхамууд болон
шийдвэрийг нь бататгаж өгөх нь тэднийг эрүүл мэндийн төвөөс урам зоригтойгоор
гарч явахад нь туслана. Тэрээр танд шийдвэрлэсэн алхамаа дахин бататган хэлж өгөх
нь аюулгүй бэлгийн хаввьталыг сонгоход илүү дөхөм болгож өгнө.
Үйлчилгээ үзүүлэгч: “За Жон ингээд бүх юм боллоо. Чи надад дахиад ганцхан
удаа энэ шахмалаар яах ѐстойгоо хэлээд өгөхгүй юу?”
Жон: “Яг энэ цаасан дээр бичсэний дагуу би бүгдийг нь авч
харина. – Энэ цаас надад яг яахыг бүгдийг зааж хэлсэн
байгаа – Би найз охидуудтайгаа энэ халдвараа эмчилж
дуусталаа бэлгийн хавьталд орохгүй байх болно. . . . .
Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд би хэд хэдэн бэлгэвч
худалдаж авна”.
Үйлчилгээ үзүүлэгч: “Амина чи үнэхээр зоригтой юмаа. Энэ чинь тун чухал.
Амина: Чи төлөвлөгөөнийхөө талаар надтай дахиад нэг
Үйлчилгээ үзүүлэгч: ярилцдаа”.
Амина:
“Биеэ сайжруулна, эмээ бүгдийг нь ууж дуусгана,
нөхөртэйгээ энэ талаар ярилцах цаг зав гаргана. Нөхөр
маань ч гэсэн эмчилгээнд хамрагдах шаардлагатай”.
“Тиймээ. Маш сайн байна. Чи тэгээд шаардлагатай бол
надтай дахин ирж уулзана тиймүү Амина?”
“Тиймээ би тэгэх болно”.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
БЗДХ-тэй үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох болон зөвлөгөө өгөхийн гол
зорилго нь мэдээлэлд суурилан шийдвэр гаргах ба бэлгийн зан үйлээ өөрчлөх сонголт
хийхэд нь туслах явдал юм. Энэ модульд үйлчлүүлэгчдээ шийдвэр гаргахад нь туслах
ур чадварыг эзэмшүүлэх юм.
Эрүүл мэндийн боловсрол олгох ба зөвлөгөө өгөхөд гарах асуудлууд
Доорх асуудлууд дурдагдсан болно.
БЗДХ, гэж юу болох болон эмчилгээ ба эмчилгээг гүйцэд хийлгэхийн ач
холбогдол
Бэлгийн хавьтагчаа эмчлүүлэх хэрэгцээ
Үйлчлүүлэгчийн эрсдэлийн түвшин
Бэлгийн зан үйлээ өөрчлөх шаардлага
Үйлүүлэгч бэлгийн зан үйлээ өөрчлөхийг оролдох явцад тулгарч болох
бэрхшээлүүд
Үйлчлүүлэгч бэлгийн зан үйлээ хэрхэн өөрчлөх вэ?
Эрүүл мэндийн боловсрол олгох болон зөвлөгөө өгөхөд шаардагдах ур чадварууд
Доорх харилцааны ур чадваруудыг ярилцсан:
Тайлбарлах ба зааварчлах
Загварчлаж үзүүлэх
Сайн талуудыг нь хөхүүлэн дэмжих
Сонголт хийхэд нь туслах
Шийдвэрээ давтах
Шийдвэрээ бататгах
Та асуудлыг дээрх дэс дарааллаар хэрэглэж сурвал хэрэгтэй гэсэн ур чадвараа хүссэн
үедээ сонгон хэрэглэж болох юм.
Та Аминагийн жишээн дээр харсан байх аа. Үйлчлүүлэгчтэй ярилцаж байхдаа
үйлчлүүлэгчийн сэтгэл санааны байдлыг мэдэх нь энэхүү үйл ажиллагааны салшгүй
нэг хэсэг юм. Тиймээс та харилцааны ур чадвараа чадварлагаар ашиглах хэрэгтэй.
Одоо бид өдрөөс өдөрт улам чухал болж буй өвөрмөц зөвлөгөө рүү орцгооѐ. Энэ нь
ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ба түүний эмчилгээ: ХДХВ-ийн халдвар
илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээ юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгө, шинжилгээ
Энэ хэсэг танд:
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийн ач холбогдолыг ойлгуулах
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөөг
тайлбарлах
Шинжилгээний хариу юу болохыг ярилцах
Эерэг шинжилгээний хариу хэрхэн үйлчлүүлэгчид нөлөөлөх вэ?
Бид үйлчлүүлэгчид мэдээлэлд үндэслэн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг өгөх
шийдвэр гаргахад нь туслах юм. Үүнийг сайн дурын зөвлөгөө, шинжилгээ гэнэ
(СДЗШ).
Сайн дураараа шинжилгээ өгөх гэдэг нь нууцыг хадгалсан нөхцөлд үйлчлүүлэгчийн
буюу үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар үйлчлүүлэгчийн мэдээлэлд үндэслэсэн
зөвшөөрөлтэйгээр ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийг хэлнэ.
Шинжилгээний нөхцөл байдал нь шинжлүүлэгчийн хүний эрхийг дээдэлсэн, ѐс
суртахууны өндөр зарчмын дагуу явагдах ѐстой.
ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон үйлчлүүлэгчид хэрэгцээтэй
эмчилгээ, халамж дэмжлэгт туслалцаа үзүүлэхийн тулд үйлчлүүлэгч болон хавьтагч нь
өөрийн шинжилгээний хариуг үнэн мөнөөр мэдэх хэрэгтэй.
Хэн нэг нь ХДХВ-ийн халдварын байдлаа мэдэх болон ХДХВ-ийн халдвартай хүмүүс
нь ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдахаас өмнө тухайн орны засгийн газар нь
ХДХВ-ийн халдвар илрүүлэх зөвлөгөө, шинжилгээ өгөх үйлчилгээг нэвтрүүлэх нь
хүмүүст илүү ашигтай байх болно.
ХДХВ-ийн халдварын талаар зөвлөгөө өгөх нь цаг хугацаа асар их шаардсан асуудал
байдаг. Энэ талаарх зөвлөгөө нь ганцаарчилсан ба бүлэгт өгөх зөвлөгөө хэлбэрээр
явагдаж болно. Аль аль нь өөр өөрийн гэсэн ач холбогдолтой байдаг. Шинжилгээний
өмнөх зөвлөгөө нь ерөнхий мэдээллүүдийг агуулсан байдаг ба дийлэнх тохиолдолд
бүлэг хүмүүсийг хамруулдаг. Эрүүл мэндийн төвүүд нь дүрс бичлэг ашиглаж болох
бөгөөд энэ нь ажилчдын ажлыг хөнгөвчилж байна гэсэн үг юм. Гэхдээ зөвлөгч нь
асуултанд байнга, тодорхой хариулахад бэлэн байх ѐстой.
Зөвлөгөө өгөх нь үйлчлүүлэгчид юу чухал ба чухал биш болохыг “хэлэх” юм, гэвч
сонирхол татахуйцаар харилцан ярилцах нь чухал.
Нэгдүгээрт, үйлчлүүлэгчийнхээ эрсдэлт байдлыг илрүүлж, шинжилгээ хийлгэх болсон
шалтгааныг чандлан нууцлах шаардлагатай гэдгийг онцлох хэрэгтэй.
БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэгчид үйлчлүүлэгчид суурь мэдээлэл болон ур чадварыг үзүүлснээр
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөнд хамруулахыг санал болгоно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Мэдээлэгдсэн зөвшөөрөл авахын тулд хангалттай мэдээлэл өгөх ба хэрвээ тэд
шинжилгээ өгөхөөс татгалзаж байвал бүх үйлчлүүлэгч “орt out” хийнэ.
Бүх шинжилгээ зөвлөгөө нь үйлчлүүлэгчийг цаашид ХДХВ-ийн халдвараас хэрхэн
сэргийлэх талаар мэдээлэл өгөх болон тэр халдвартай юу, үгүй юу гэдгийг тогтоох
шаардлагатай байдаг. Зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нэг хэсэг нь эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ үзүүлэгчид үйлчлүүлэгчдийнхээ ХДХВ-ийн халдвар авах хувь
хүний эрсдэл бүхий зан үйлтэй эсэхийг үнэлэх болон хамгаалах зан үйлийн талаар
харилцан ярилцах явдал юм.
ХДХВ-ийн халдвар илрїїлэх бїх їйлчилгээ нь НЇБДОХ-ын хєтєлбєр болон ДЭМБ-ын шинжилгээ
зєвлєгєєнд хамруулах заавар журмын дагуу хийгдэх ѐстой.
ХДХВ-ийн халдвар илрїїлэх шинжилгээ нь:
Нууцыг хадгалсан
Зєвлєгєє єгєх
Мэдээлэлд їндэслэсэн зєвшєєрєл гэсэн зарчмыг баримтална.
Нийгмийн эрїїл мэндийн зорилтод ХДХВ-ийн халдвар илрїїлэх шинжилгээг албадан хийх нь їр
дїнгїй бєгєєд ѐс зїйн хувьд ч тохиромжгїй юм. Шинжилгээ єгєх гэж буй хїн бїрээс мэдээлэгдсэн
зєвшєєрєл авах ѐстой. Сайн дурын шинжилгээ нь дараах хэсгийг агуулна:
-Шинжилгээ өгөх нь эмнэлзүйн болон урьдчилан сэргийлэх ямар ач холбогдолтойг тайлбарлах
-Шинжилгээ өгөхөөс татгалзах хувь хүний шийдвэрийг хүндэтгэх
-Шинжилгээний үр дүнг мэдэнгүүт шаардлагатай халамж үйлчилгээнд хамруулах
-Шинжилгээний хариу эерэг илэрсэн үед эрсдэлд хүргэхгүйн тулд хэн нэгэнд мэдээлж
урьдчилан сэргийлэх нь ХДХВ-ийн халдварт талаар эргэлзээ төрүүлэхгүй юм.
Шинжилгээний дараах зөвлөгөө өгөх үйлчилгээнд илгээх
Шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг зөвлөгөө өгөх болон тусламж үйлчилгээ
эмчилгээнд илгээнэ.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний 4 категори:
i. Сайн дурын зөвлөгөө ба шинжилгээ
Энэ нь үйлчүүлэгчийн санаачлагаар ХДХВ-ийн халдварын байдлаа мэдэх
зорилгоор ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх үйл явц юм. НҮБ-
ын ДОХ-ын хөтөлбөр, ДЭМБ зөвлөмжөөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх
түргэвчилсэн сорилыг хийж хариуг тэр дор нь мэдээлэх ба ХДХВ-ийн халдвар
сөрөг ба эерэг илэрсэн аль ч тохиолдолд шинжилгээний дараах зөвлөгөөг хувь
хүн бүрт өгнө.
ii. ХДХВ-ийн халдвар илрүүлэх оношлогоо
ХДХВ-ийн халдвартай холбоотой эсвэл ДОХ өвчний үед илрэх шинж
тэмдэгтэй хүмүүст эмнэлзүйн онош болон эмчилгээний асуудлыг шийдвэрлэх
зорилгоор шинжилгээ хийлгэхийг хэлнэ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
iii. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид тогтсон хэв журмын дагуу
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд илгээх
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид дараах тогтсон хэв журмын
дагуу ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд илгээнэ.
Ямар нэгэн эрүүл мэндийн байгууллагад БЗДХ-тай холбоотой асуудлаар
ирж буй үйлчлүүлэгчид. Зөвлөгөө авсаны үндсэн дээр ХДХВ-ийн халдварын
байдлыг мэдэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчидийн
тусламжтайгаар шинжилгээ хийгдэнэ.
Жирэмсэний хяналттай холбоотой асуудлаар. Эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэгчид РВЭ эмээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд
дамжихаас сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэгчид шинжилгээ өгөхийг
санал болгоно.
Шинж тэмдэггүй үед байгаа ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчид
эмнэлзүйн байдлыг нь тогтоох болон эрүүл мэндийн бусад тусламж
үйлчилгээнд хамруулах, РВЭ эмчилгээ шаардлагатай эсэхийг тогтоох
зорилгоор шинжилгээнд илгээнэ (жишээ нь яаралтай эмнэлэгт хэвтүүлэх,
дотрын эмчийн болон хар тамхи мансууруулах бодисын эмчилгээ, тусламж
зэрэг).
iv. ХДХВ-ийн халдвар илрүүлэх албадан шинжилгээ
Үүнийг зөвхөн цусны донор болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд
зөвлөнө (тухайлбал хиймэл болон эрхтэн шилжүүлэн суулгах, corneal grafts гэх
мэт ).
СДЗШ-ний үйлчилгээ нь шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө, давтан зөвлөгөө
гэсэн хэсгүүдийг агуулна.
Шинжилгээний өмнөх зөвлөгөө
Зөвлөгөө өгөх явцад ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх зөвлөгөө гэж
нэрлэнэ. Шинжилгээний өмнөх зөвлөгөөний зорилго нь хүмүүст мэдээлэл ба зөвлөгөө
өгснөөр шинжилгээ хийлгэх болон үгүй эсэхдээ мэдээлэгдсэн зөвшөөрөл өгөхийг
хэлнэ.
Шинжилгээний өмнөх зөвлөгөөний явцад зөвлөгч ХДХВ-ийн халдвар илрүүлэх
шинжилгээ гэж юу гэдгийг тайлбарлана. Мөн шинжилгээний хариу ямар байх болон
шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд зан үйлийг нь өөрчлөх , шинжилгээний
хариуг үл тоомсорлох байдлыг арилгана.
Шинжилгээний өмнөх зөвлөгөөгөөр үйлчилгээ үзүүлэгчид дараах зүйлийг хийнэ:
Үйлчлүүлэгч яагаад ХДХВ|ДОХ-ын тухай ойлголт авах шаардлагатайг
тодорхойлох
Шаардлагатай үед бодит мэдээллээр хангах
Сөрөг болон эерэг шинжилгээний хариуны утга санааг ярилцах
Мэдээлэгдсэн зөвшөөрлийн тухай тайлбарлаж, зөвшөөрөл авах
Үйлчлүүлэгчид шинжилгээ хийх үйл явцыг танилцуулах
Эерэг шинжилгээний хариуг
Харилцаа холбоо тогтоосноор шинжилгээний дараах зөвлөгөө авах суурийг
тавих
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид шинжилгээ хийх үйл явцыг
танилцуулахдаа:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Шинжилгээг хэрхэн яаж хийхийг тайлбарлах
Үйлчлүүлэгч болон бэлгийн хавьтагч шинжилгээний хариуг хэрхэн яаж хүлээн
авахыг тайлбарлах
Үйлчлүүлэгч болон хавьтагчийн шинжилгээний хариуг мэдээлэхэд нууцыг яаж
хадгалах тухай ярилцах
Хэрвээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид ХДХВ-ийн халдвар илрүүлэх
түргэвчилсэн сорил хийхээр төлөвлөж буй бол дараах тайлбарийг өгөх хэрэгтэй:
That the result may be more instant than has been the case to date
Хэзээ хэрхэн баталгаажуулах шинжилгээ хийлгэх хэрэгтэй вэ
(Зөвлөмж болгож буй ХДХВ-ийн халдвар илрүүлэх түргэвчилсэн сорил хийх үйл
явцыг Зураг 1-т үзүүлсэн. Энэ бүдүүвчийг 18 сараас дээш насны хүмүүст хэрэглэж
болох юм)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Зураг 1. ХДХВ-ийн халдвар илрүүлэх түргэвчилсэн сорил хийх ба зөвлөгөө
үйлчилгээний бүдүүвч
Шинжилгээний ємнєх боловсрол олгох ба
зєвлєгєє єгєх їйлчлїїлэгчээс мэдээлэгдсэн
зєвшєєрєл авах
Анхны ХДХВ-ийн халдвар илрїїлэх Сөрөг
тїргэвчилсэн шинжилгээ хийх
(илрїїлэх) Шинжилгээний хариу
сєрєг їед єгєх зєвлєгєє
Шинжилгээний хариу
эерэг її сєрєг її
Эерэг
ХДХВ-ийн халдвар илрїїлэх
хоѐрдах шинжилгээ хийх
Сөрөг Эргэлзээтэй хариу: 6 Шинжилгээний Сөрөг
долоо хоногийн дараа хариу эерэг її
Шинжилгээний сєрєг її? Шинжилгээний хариу
хариу эерэг її дахин шинжлэх сєрєг їед єгєх зєвлєгєє
Эерэг
сєрєг її?
Эерэг ХДХВ-ийн халдвар илрїїлэх
Шэиенржэиглгээний хариу эерэг їед єгєх хоѐрдах шинжилгээ хийх
зєвлєгєє Эргэлзээтэй хариу гэж
мэдээлэн лавлагаа тєв рїї
Шинжилгээний Сөрөг илгээх
хариу эерэг її сєрєг
її?
Эерэг
Шинжилгээний хариу эерэг їед єгєх зєвлєгєє
Үйлчүүлэгчид ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэснээр гэрлэлт,
жирэмслэлт, харилцаа холбоо тогтоох, ажилд орох, гутаан доромжлогдох болон эдийн
засгийн хувьд өөрчлөлт гарна гэдгийг ойлгуулах хэрэгтэй: энэ нь сэтгэл санааны хүнд
цохилт болох ба сэтгэл зүйчийн халамж дэмжлэг шаардлагатай болно.
Шинжилгээний дараах зөвлөгөө
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийсний дараа зөвлөгөө өгөхийг
шинжилгээний дараах зөвлөгөө гэнэ. Шинжилгээний дараах зөвлөгөө нь ХДХВ-ийн
халдвар илрүүлэх шинжилгээний хариу ямар гарахаас шалтгаалан ялгаатай өгөгдөх ба
шинжилгээний үр дүн ямар болохыг тайлбарлана. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
үзүүлэгчид ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгэээ өгөх үеэс л шинжилгээний
дараах зөвлөгөө авахыг санал болгоно.
Хэрвээ шинжилгээний хариу эерэг бол зөвлөгч үйлчлүүлэгчид тодорхой
мэдрэмжтэйгээр хариуг хэлнэ. Сэтгэл зүйн хувьд халамж дэмжлэг үзүүлэх
шаардлагатай бол үйлчлүүлэгчид мэдээлэл өгнө.
Сөрөг шинжилгээний хариу гарсан хүмүүс тухайн үед халдваргүй байж болох юм.
Гэсэн хэдий ч энэ үе нь халдвартай үед хангалттай эсрэг бие үүсээгүй бол ХДХВ-ийн
халдвар илрүүлэх шинжилгээнд илэрдэггүй. Энэ үеийг “цонх үе” гэнэ. Ихэнх
халдварлагдсан хүмүүст энэ үе 3 долоо хоногоос 3 сарын хугацаатай байна. Сөрөг
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
хариу гарсан хүмүүсийг хэрэв халдварлах эрсдэл өндөртэй бол 6 долоо хоногийн дараа
дахин өөр шинжилгээ хийх хэрэгтэй.
Хэрэв ХДХВ-ийн халдвартай бол түүнд зан үйлээ өөрчлөх, бэлгэвч хэрэглэх, цаашид
бусад халдварт өвчинд өртөх талаар зөвлөгөө өгөх шаардлагатай.
Шинжилгээний дараах зөвлөгөөгөөр эерэг хариу гарсан тохиолдолд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ үзүүлэгчид дараах зүйлийг хийнэ.
Тэмдэглэх нь: Хоёрдох шинжилгээг хийхдээ єєр антиген агуулсан, євєрмєц мэдрэг чанар
єндєртэй урвалжийг сонгоно. Хоёрдох шинжилгээ нь нэг дэх шинжилгээтэй хамт хийгдэж
болно.
Хэрэв тухайн шинжилгээ нь эргэлзээтэй бол зєвлємж єгєх шаардлагатай. Шинжилгээний
дараах зєвлєгєєгєєр цонх їед байж болзошгїйг сайтар анхаарах ба єєрєєр хэлбэл ХДХВ-ээр
халдварлагдаад эсрэгбие хараахан їїсээгїй байгаа їе юм. Эргэлзээтэй хариу гарч буй бїх
хїмїїст эрсдэлтэй бэлгийн зан їйлээс зайлсхийх ба цонх їе єнгєртєл 6 долоо хоногийн дараа
тухайн газраа дахин шинжилгээ єгєхийг санал болгоно. Хїлээх хугацаанд нь олон нийтэд
суурилсан халамжийн байгууллага юмуу эрїїл мэндийн тєвїїдэд очихыг санал болгоно. Хэрэв
6 долоо хоногийн дараа дахин шинжилэхэд шинжилгээний хариу эргэлзээтэй гарвал ХДХВ-ийн
халдвар илрїїлэх лавлагаа лаборатори луу тохиромжтой шинжлэгдэхїїнийг авч явуулна.
Хэрэв эхнийх нь эерэг хоёрдох нь сєрєг бол 5-аас дээш %-д шинжилгээ хийх їйл явцыг
шалгах хэрэгтэй.
(ДЭМБ-ын 2004 оны шинжилгээ ба зєвлєгєє єгєх їйлчилгээний 3-5 –р баталгаажсан ХДХВ-ийн
халдвар илрїїлэх тїргэвчилсэн сорилын алгоритм)
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарах гэдэг нь юу
болохыг үйлчлүүлэгчид ойлгуулах
Халдвартайгаа мэдэхэд юу мэдрэгдэж буйг ярилцах
Тухайн мэдрэмжтэй нь холбоотой халамж дэмжлэг үзүүлэх
Хойшид яаралтай юу хийх төлөвлөгөөтэй байгаа тухай ярилцах
Цаашид зөвлөгөө авах харилцаа холбоо тогтоох
Дараагийн зөвлөгөө болон эмнэлгийн үзлэг хийх хуваарь гаргах
Түүний бэлгийн хавьтагчийг шинжлэх ба аюулгүй бэлгийн хавьталыг сонгохыг
зөвлөх
Хэрэв шаардлагатай бол орон нутгийн нийгмийн дэмжлэг үзүүлдэг үйлчилгээ
рүү илгээх
Бэлгэвч хэрэглэхийг сургах, шаардах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Энэ бол шинжилгээний эерэг хариу гарсан тохиолдолд шинжилгээний дараах зөвлөгөө
өгөх шалгах хуудас:
1. Їйлчлїїлэгчтэйгээ дахин холбоо тогтоох
2. Хариуг тодорхой мэдэгдэх
3. Хїлээх - їйлчлїїлэгчид сонсох, мэдээлэл хїлээн авах, биеийн хєдєлгєєн болон хариу
їйлдэл їзїїлэх хугацаа єгєх
4. Їйлчлїїлэгчийг шинжилгээний хариу авах нєхцєлийг бїрдїїлэх
a. Ойлгосныг нь шалгах
b. Хариуг тодорхой ойлгох
c. Мэдрэлийн цочролд орох assess
d. Зан їйлээ єєрчлєхийн тулд дараагийн удаа юу хийхийг ярилцах
e. Эрсдэлийг бууруулах талаар ойлгосон эсэхийг шалгах
f. Сэтгэл зїйн халамж дэмжлэг їзїїлэх талаар мэдээлэл єгєх
5. Итгэл хїч чадал єгєх
a. Юу хийж чадах талаар тайвшруулах мэдээлэл єгєх
b. Амьдралын мєн чанарыг сайжруулах зїйлийн тухай ярилцах, тухайлбал: хоол
хїнс, стресс, архи, дасгал гэх мэт
6. Цаашид хийх тєлєвлєгєєний талар ярилцах
a. Байж болох эерэг єєрчлєлтийг ярилцах
b. Халамж дэмжлэгт холбох жишээ нь стресс тайлах, эрсдэлийг бууруулах,
эдийн засгийн, мэргэжлийн эмчийн, хуулийн, гэр бїлийн болон эмнэлгийн
тусламж хэрэгтэй
7. Дараагийн уулзалтыг товлож, мэдээлэл єгєх санамжыг єгч явуулна.
Шинжилгээний дараах зөвлөгөөгөөр сөрөг шинжилгээний хариу гарсан үед эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид дараах зүйлийг хийнэ.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарах гэдэг нь юу
болохыг үйлчлүүлэгчид ойлгуулах
Үйлчлүүлэгчид шинжилгээний хариу сөрөг гарах нь ХДХВ-ийн халдварт
өртөхгүй гэсэн үг биш учраас хамгаалах хэрэгтэйг зөвлөх
Халдваргүй бэлгийн хавьтагчтай аюулгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч
хэрэглэх, тэвчих талаар ойлгуулна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Энэ шалгах хуудас нь шинжилгээний хариу сөрөг гарсан үед шинжилгээний дараах
зөвлөгөө өгөхөд шаардлагатай гол санааг тусгасан болно:
1. Сєрєг шинжилгээний хариуг тайлбарлаж їйлчлїїлэгчтэйгээ эргэж уулзах холбоо
тогтоох
a. Цонх їеийн тухай хэзээ ч бїї март, дахин шинжилгээ хийж баталгаажуул
b. Сэтгэл хєдлєлийг илэрхийлэх цаг гаргаж єг
2. Цаашид халдвар авах боломжтойг тайлбарлах
a. Эрсдэлтэй бэлгийн зан їйлээ єєрчилж баталгаажуулах
3. Санаандгїй гэнэтийн їйлдэл їзїїлэх эсэхийг ажигла: “ хоосон хєндий” мэт байх
їедээ хэн нэгэнд уурлаж давшлах эсвэл баярлах
4. ХДХВ-ийн халдвараас хамгаалах талаар дахин ярилцах
a. Зан үйлээ үр дїнтэй єєрчлєж хамгаалах зан їйлтэй болох
b. Бэлгэвч хэрэглэх
c. Зїї тариурыг цэвэрлэх
5. Давтан зєвлєгєєнд илгээх
Энэ нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ зөвлөгөөний жижиг зарчмын
удирдамж юм. Сайн зөвлөгч болохын тулд системтэй суралцах хэрэгтэй гэдгийг
санаарай. Гэсэн хэдий ч БЗДХ-ын тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн
ажилчид Модуль 3 ба 5 дахь зөвлөгөө өгөх ур чадвар дээр суурилан суурь чадвараа
олж авах хэрэгтэй.
Одоо суралцсан ур чадвараа үйл ажиллагааны төлөвлөгөөг ашиглан сайжруулцгаая.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагааны төлөвлөгөө 1
Та өөрийн мэддэг болсон ур чадваруудаа цаг гарган сайжруулаарай.
Хэрэв та сургалтанд хамрагдан өөр бусад хүмүүстэй бүлэг болон суралцаж байгаа
бол сургагч багш тань дүрийн тоглолтыг удирдан, таныг юу хийхийг тайлбарлаж
өгөх болно.
Хэрэв та бие даан судалж байгаа бол доорх удирдамжийг маш анхааралтай уншиж,
боломжтой бол өөр хоѐр үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран дүрийн тоглолтонд
ажиллаарай. Эдгээр хүмүүс нь БЗДХ-ын хамшинжийн оношлогоо, эмчилгээний
сургалтанд өмнө нь хамрагдсан буюу хөтөлбөрийг судалж байх шаардлагатай.
Энэхүү дүрийн тоглолтын зорилго нь үйлчлүүлэгчид эрсдэлтэй болон аюулгүй бэлгийн
зан үйл гэж юу болох, яагаад бэлгийн зан үйлийг өөрчлөх шаардлагатай болохыг
ойлгуулахын тулд эрүүл мэндийн боловсрол олгоход ашиглах ур чадвар, дадалыг
хэвшүүлэхэд оршино. Энэ нь танд:
БЗДХ-ын талаар үйлчлүүлэгчид зөвөлгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол
олгоход үр дүнтэй харилцах ур чадварыг ашиглах
Цаашид ажиллахад шаардлагатай ур чадваруудыг тодорхойлох
Сургагч багшгүйгээр дадлага хийж байгаа бол энэ хэсгийг гүйцэтгэхэд 3 хүн
шаардлагатай. Дүрийн тоглолт бүрт нэг хүн үйлчлүүлэгч, нэг нь үйлчилгээ үзүүлэгч,
гурав дахь хүн дүрийн тоглолтыг ажиглах ба үйлчилгээ үзүүлэгчийн ур чадварыг
хөгжүүлэхэд туслахын тулд үнэн зөв, бодитой эргэх холбоог хийнэ.
1. 43-46-р хуудсан дахь дөрвөн тохиолдлыг уншиж, үйлчлүүлэгч бүрийн ерөнхий
зураглалыг тодорхойлохыг оролдоорой. Үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчийн
өгүүлэмжийг аль хэдийн авч, БЗДХ-тай гэж оношлосон гэдгийг санаарай.
2. Эхлээд хэн үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, ажиглагч болохоо тогтоо.
3. Үйлчлүүлэгч тохиолдлуудаас нэгийг сонгоно. Сонголт хийхдээ таны ажлын
явцад тохиолдож байсантай төстэй, эсвэл таныг цаашид үр бүтээлтэй ажиллахад
хэрэг болох, суралцахыг хүсэж байгаа зүйл дээр үндэслээрэй. Та ямар
тохиолдлыг сонгож авснаа үйлчилгээ үзүүлэгч, ажиглагч хоѐрт хэл.
4. Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, ажиглагчийн дүрд тоглох хүмүүс дараагийн
хуудсан дахь удирдамжийг уншиж танилцан, дүрийн тоглолтонд бэлтгэ.
5. Дүрийн тоглолт дуусч бие биедээ хангалттай мэдээлэл өгсөн, авсан бол дүрээ
сольж дахин дээрх 2-4-р зааврын дагуу давтан тогло. Ингэснээр оролцогч бүр
эрүүл мэндийн боловсрол олгох ба зөвөлгөө өгөх ур чадваруудыг давтан
суралцах боломжтой болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тохиолдол 1: Нина
Нина бол 19 настай, хотын захын ядуусын хороололд амьдардаг, биеэ үнэлэгч
эмэгтэй. Тэр бага насны нэг хүүхэдтэй бөгөөд тэр нь байнга өвддөг. Нинад
үерхдэг залуу, нөхөр, байнгын бэлгийн харьцаатай хүн байхгүй. Тэр биеэ үнэлж
олсон мөнгөө алс хол хөдөө амьдардаг гэр бүлийнхэнийхээ амьжиргаанд
туслахад зарцуулж байнга явуулдаг. Түүний гэр бүлийнхэн Нинагийн энэ
явдлыг зэмлэн буруушаадаг боловч түүний явуулсан мөнгийг нь дуртай хүлээн
авдаг. Нина ДОХ-ын халдвар авахаас айдаг хэдий ч түүний ихэнх
үйлчлүүлэгчид бэлгэвч хэрэглэхээс татгалзаж дургүйцдэг. Мөн тэр БЗДХ-ын
талаар ойлголт муутай. Үйлчилгээ үзүүлэгч түүнд бэлэг эрхтний шархлаа гэсэн
онош тавиад байгаа ба Нина БЗДХ-тай болсон байх гэж айж байна.
Тохиолдол 2: Жон
Жон 24 настай, ирээдүйтэй сайн ажилтай, өөрийн гэсэн сайхан байшинтай, ганц
бие залуу. Тэр эрх чөлөөтэй амьдралыг эрхэмлэдэг, сайн эр болж харагдах
дуртай, гэрлэх бодолгүй яваа нэгэн. Тэр гурван ч хүнтэй бэлгийн харьцаатай
байдаг ба мөн заримдаа тохиолдолын бэлгийн хавьталд ордог. Түүнчлэн тэр
“гэр бүлтэй” эсвэл “цэвэр” эмэгтэйг сонгодог боловч одоо яагаад шээсний
сувгаас нь ялгадас гараад байгааг ойлгохгүй байна гэв. Ярилцлагын явцад тэр
бэлгийн хавьтагчийнхаа аль нэгэнтэй хурьцахаас өмнө ихэвчлэн судсаар
мансууруулах бодис хэрэглэх буюу согтууруулах ундаа хэрэглэдэг гэв.
Үйлчилгээ үзүүлэгч түүнд шээсний сувгийн ялгадас гэсэн онош тавиад байна.
Тохиолдол 3: Амина
Амина 35 настай, гэр бүлтэй, өсвөр насны гурван хүүхэдтэй. Тэд үйлдвэрт
ажилладаг нөхрийнх нь орлогоор амьдардаг. Ярилцлагын явцад тэр зөвхөн
нөхөртэйгээ бэлгийн хавьталд ордог гэв. Сүүлийн үед нөхөр нь ажил дээрээ
оройтох болсон ба үе үе нөхөдтэйгээ нийлж архиддаг болсон гэж Амина ярив.
Хэдий тийм боловч тэр нөхрөө итгэл эвдээгүй үнэнч гэдэгт итгэж байлаа. Тэр
өөрийн хэвлийн өвдөлтийн шалтгааныг мэдэхгүй тул эмнэлэгт үзүүлэхээр ирсэн
ба үйлчилгээ үзүүлэгч түүнд бага аарцгийн үрэвсэлт өвчин гэсэн онош тавиад
байна.
Тохиолдол 4: Ахмед
Ахмед 35 настай, гэр бүлтэй, 4 хүүхэдтэй, хөдөө амьдардаг. Түүний цавины
булчирхай хавдсан учраас хотын эмнэлэгт ирсэн бөгөөд үйлчилгээ үзүүлэгч
түүнд цавины булчирхайн томрол гэсэн онош тавьсан. Ахмед эмчийн асууж
байгаа асуултанд хариулахдаа үнэнээ хэлэх дургүй байсан бөгөөд тэр нилээд
хэдэн бэлгийн хавьтагчтай ба тэдний ихэнх нь тохиолдлын бэлгийн хавьтагч
байсан. Тэр тогтмол ажлаар явдаг ба нэг явахдаа гурван сарын хугацаагаар
гэрээсээ хол ажилладаг. Тэр эхнэрийгээ 6 сартай жирэмсэн гэв. Ахмед гэр
лүүгээ тогтмол мөнгө илгээдэг байсан боловч сүүлийн хоѐр сарын турш мөнгө
явуулаагүй. Одоо тэр өөрийн тохиолдлын хавьтагчтайгаа хамт хотод амьдарч
байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйлчлүүлэгчийн үүрэг
Таны зорилго бол тухайн эмчийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлд аль болох
бодитой, үнэнээр хариулах явдал учраас өөрийн сонгосон тохиолдлыг маш
анхааралтай дахин уншина уу. Гэхдээ үйлчилгээ үзүүлэгчид амархан, эсвэл хүнд
байлгах гэж бүү оролдоорой.
1. Дүрийн тоглолтын өмнө: Танд үйлчлүүлэгчийн талаарх хязгаарлагдмал
мэдээлэл байгаа ба үйлчилгээ үзүүлэгчийн асуултанд хариулахад ямар
мэдээллүүд шаардагдаж болохыг тодорхойл. Нийтлэг асуултууд нь танд хэдэн
бэлгийн хавьтагч байгаа, та тогтмол бэлгэвч хэрэглэдэг эсэх, БЗДХ-ын дамжих
замын талаар юу мэддэг эсэх зэрэг асуултууд байж болох юм.
2. Та үйлчлүүлэгчийн талаарх өөрийн мэдрэмжээ тэмдэглэ. Тухайлбал, оношоо
хүлээх зуур та юу мэдэрч байгаа? Хэрэв үйлчилгээ үзүүлэгч байгаа бол ямар
асуулт асуухав? Та юунд сэтгэл зовох вэ?
3. Дүрийн тоглолтын явцад: энэ үйлчлүүлэгч ямар байдалтай байхыг аль болох
сайн тодруулж гарга. Энэ тохиолдолд үйлчлүүлэгч юу мэдэрч болохыг дүрийн
тоглолтоороо гаргахын тулд чин сэтгэлээсээ оролцоорой.
4. Дүрийн тоглолтын дараа: та эхний ээлжинд үйлчилгээ үзүүлэгчид эргэх холбоо
өгөх ѐстой. Ярилцлагын үед та юу бодож, мэдэрч байснаа тайлбарлаарай. Энэ нь
юу нь сайн, юу нь сайн биш байсаныг хэлэлцэж үнэлэхэд чухал байдаг.
Жишээлбэл, үйлчилгээ үзүүлэгч тантай хүмүүст сонсогдохооргүйгээр аяархан
ярихад санаа амарч тайвширсан, мөн зөвхөн таныг БЗДХ-тай байж болох талаар
таны бодлыг яриулахад илүү хугацаа зарцуулсан мэт санагдаж байж болох юм.
“ Би бэлгэвчийг хэдийд нь углах вэ гэдгийг ойлгохгүй байна, ... шуудхан уу эсвэл
эрэгтэй нь бэлгийн хавьталд орохыг хүсэх үед үү? Яаж?” гэх мэтээр илүү
өвөрмөц асуултууд үйлчилгээ үзүүлэгчид туслахад хэрэгтэй байдаг.
5. Дараа нь, үйлчилгээ үзүүлэгч болон ажиглагч нар тухайн дасгалыг эргэж дүгнэн
ярилцана. Ярилцлагын туршид үйлчилгээ үзүүлэгчийн биеэ авч яваа байдал, зан
үйлд нь анхааруулан хэлмээр ямар нэг санаа байвал чөлөөтэй хэлж нэмэрлэх
хэрэгтэй. Таны санал нь үйлчилгээ үзүүлэгчийн ур чадварыг хөгжүүлэхэд
үнэхээр чухал зүйл байх болно гэдгийг ойлгоорой.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
Үйлчилгээ үзүүлэгчийн гол зорилго нь өөрийн одоогийн ур чадварын талаар тодорхой
мэдээлэл олж авах, ингэснээр цаашид ямар ур чадвараа сайжруулах, давтах
шаардлагатайг мэдэж авах явдал юм.
Дүрийн тоглолтын явцад таны зорилго тухайн үйлчлүүлэгчийн зовиур, эмчилгээ
болон цаашид дахин халдвар авахаас сэргийлэх аюулгүй бэлгийн хавьтлын талаарх
ойлголтыг мэдэж авахыг хичээх хэрэгтэй.
Үйлчлүүлэгчид тодорхой сонголт хийх ба шийдвэрээ баталгаажуулахад туслахын тулд
сэдэл төрүүлэх ба эрүүл мэндийн боловсрол олгоход өөрийн ур чадваруудаа ашиглахаа
санаарай.
1. Ажиглагч таны ярилцах ур чадварыг хянах тул түүний хянаж үнэлгээ хийх
ѐстой ур чадварууд болон асуудлуудыг багтаасан 50-р хуудсан дахь ажиглалтын
хуудсыг анхааралтай уншаарай.
2. Таны үйлчлүүлэгчийн сонгож авсан өвчний тохиолдлын тухай мэдээллийг
дахин сайтар уншиж танилц. Хэрэв шаардлагатай гэж үзвэл үйлчлүүлэгчээсээ
асуух асуултуудыг бичиж бэлтгэ.
3. Үйлчлүүлэгчид илэрсэн БЗДХ-ын талаар тайлбарласнаар ярилцлагыг эхлэн
тухайн үйлчлүүлэгч бэлгийн аюулгүй харьцаа, зан үйлийн өндөр эрсдэлтэй
талаар ойлгож байна гэж үзвэл ярилцлагыг зогсоох буюу хэрэв ярилцлагын
өмнө хугацаа тогтоосон бол тэр цагаа болохоор ярилцлагыг зогсооно.
4. Дүрийн тоглолтын дараа тухайн ярилцлагын үед үйлчилгээ үзүүлэгчээр ямар
сэтгэгдэл төрснийг чөлөөтэй яриул. Дараа нь эрүүл мэндийн сургалт хэрхэн
явагдсан талаар өөрийн санал, сэтгэгдлээ хэл. Эцэст нь ажиглагч дараагийн
хуудсан дахь ажиглалтын хуудсанд хөтөлсөн тэмдэглэлээ үндэслэн мэдээлэл
хийнэ. Тэдний хэлж ярьж буй зүйлийг тодруулахын тулд ажиглагч болон
үйлчлүүлэгчээс чөлөөтэй асууж лавлах хэрэгтэй. Хэрэв та тодорхой зөв
саналуудыг хүлээн авч эзэмшсэн ур чадвараа бататгаж чадвар энэ нь танд
тустай байх болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Ажиглагчийн үүрэг
Таны гол зорилго бол дүрийн тоглолтын дараа үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн
боловсрол олгох хэсгийг яаж явуулсан талаар тодорхой, үнэн зөв танилцуулах явдал
юм.
1. Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаандаа хэрэглэх ѐстой ур чадвар болон
асуудлуудтай танилцахыг тулд ажиглалтын хуудсыг сайтар уншиж
танилцаарай.
2. Ярилцлагын хугацаанд хяналт тавьж, тогтсон хугацаа дуусахад ярилцлагыг
зогсооно.
3. Үйлчилгээ үзүүлэгчийн ашиглаж байгаа ур чадварууд болон тэр нь хир үр
дүнтэй болж байгааг ажиглан хурдан тэмдэглэж ав. Хэрэв боломжтой бол
ярилцлагын үед юу хийгдэж яригдсан зүйлсийн жишээнүүдийг тэмдэглэж авбал
ажиглалтынхаа үр дүнг тэдэнд танилцуулахад үнэн бодитой тодорхой байх
болно.
4. Ярилцлагын дараа ямар болж өнгөрсөн талаар сэтгэгдлийг эхлээд
үйлчлүүлэгчээс дараа нь үйлчилгээ үзүүлэгчээс асуу. Тэднийг ярьж дууссаны
дараа эхлээд эмчийн өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа байдалд товч хариулт
өгөөд дараа нь өөрийн дүгнэлтээ ур чадвар бүрээр эсвэл таны бодож байгаагаар
илүү тохиромжтой хэлбэрээр өгнө. Шаардлагатай бол шүүмжлэх гэхдээ аль
болох аятайхан байдлаар: “...үйлчлүүлэгч гэж хэлэхэд нь та ... гэж хэлсэн.
Магадгүй ... гэсэн бол илүү тус болох байсан байх” гэх мэтээр илэрхийл.
Эмчийн амжилтыг байнга тэмдэглэн хэлж аль болох практик талаас нь ханд.
Жишээлбэл, тодорхой асуудлуудаар үйлчилгээ үзүүлэгчийн хэрэглэж болох
байсан өөр арга замуудыг санал болгох буюу ямар нөхцөлд түүний хэрэглэснээс
өөр ур чадвар илүү тохиромжтой байж болохыг тодруулж асуу.
5. Эцэст нь энэхүү дүрийн тоглолтоос та гурав юу суралцсан талаар ярилцлага
явуул. Энэ модульд ороогүй өөр чухал асуудлууд ч гарч ирж болох юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Ажиглалтын хуудас
Үйлчилгээ үзүүлэгчийн юу хийж байгааг тэмдэглэх
а/ Дараах эрүүл мэндийн боловсрол олгох
сэдвүүдийг хамарсан уу?
□ БЗДХ, тэдгээрийн үр дагавар, эмчилгээ,
эмчилгээний журмыг баримтлахын ач
холбогдол
□ Бэлгийн хавьтагчдыг эмчлүүлэх шаардлагатай
болох
□ Үйлчлүүлэгчийн эрсдэлийн түвшин, дахин
халдвар авахаас урьдчилан сэргийлэх аргууд
□ Бэлгийн зан үйлийг өөрчлөх шаардлага ба
аюулгүй бэлгийн харьцааны хэлбэрүүд
(үйлчлүүлэгч эрсдэлтэй бэлгийн зан үйлээ
өөрчлөх шаардлагтайг сайтар ойлгож байна
уу?)
б/ Эрүүл мэндийн боловсрол олгох болон сэдэл
төрүүлэх дараах ур чадваруудыг ашиглах
□ Тайлбарлах, зааварчлах
□ Загварчилж үзүүлэх
□ Давуу талыг дэмжих
□ Сонголт хийхэд нь туслах
□ Шийдвэрийг дэмжих
□ Шийдвэрийг дэмжиж эрчимжүүлэх
в/ Дараах харьцааны ур чадваруудыг хэрэглэсэн
үү?
□ Дэмжлэг үзүүлэх
□ Нэгтгэн дүгнэх, магадлан шалгах
□ Тайтгаруулах
□ Удирдан чиглүүлэх
□ Санаа тавих
□ Хамтран ажиллах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
6: Эрүүл байхын тулд бэлгэвч хэрэглэх нь
Бэлгэвч нь бэлэг эрхтэнд шууд хүрэлцэхгүй, үрийн шингэн үтрээний шүүрэл
холилдохгүйгээрээ хүмүүст тустай бэлгийн хамгаалах аргын нэг юм гэдгийг та мэдэж
байгаа. Ялангуяа бэлгэвчийг таны үйлчлүүлэгч нэгээс олон бэлгийн хавьтагчтай байх,
өөр бусадтай бэлгийн хавьталд ордог болон шинэ бэлгийн хавьтагчтай үед хэрэглэдэг
байх нь маш чухал. Гэсэн хэдий ч бэлгэвч хэрэглэх нь чухал гэдгийг тэр бүр мэддэггүй.
Үйлчлүүлэгч зүй ѐсоор нь түүнийг яаж хэрэглэдгийг мэддэг байх ѐстой.
Энэ хэсэг таньд дараах зүйлийг сургана:
Бэлгэвч хэрэглэхийг ач тусыг жагсаах
Бэлгэвчийг хэрхэн яаж хэрэглэхийг ярилцах
Бэлгэвчийг хэрхэн дэс дараалалтайгаар зөв хэрэглэхийг тайлбарлана
Олонх хүмүүс бэлгэвч авахаас ичиж зовох, үнэ нь өндөр байх, эхнэр нөхрөө хуурах
зорилгоор авдаг гэж ойлгодог учир бэлгэвч хэрэглэхээс дургүйцдэг. Зарим хүмүүс
бэлгэвч хэрэглэх нь бэлгийн хавьталын үед таашаал авахгүй байх ба эсвэл бэлгэвч нь
томдох юмуу багадах байх гэж боддог. Бэлгэвч нь БЗДХ-ыг халдаадаг гэсэн буруу
ойлголт ч байдаг. Мөн хүмүүс байнгын бэлгийн хавьтагчтайгаа бус хууль бус хавьтал
хийхэд хэрэглэдэг гэж ойлгодог.
Дасгал 9
Бэлгэвчийн тухай танай нутагт ямар “буруу ойлголт” байдаг вэ?
Хэн їїнд нь итгэдэг вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бэлгэвчийн талаархи сөрөг мэдээллүүдийг мэдэж байх нь маш чухал, учир нь бэлгэвч
хэрэглэх нь бэлгийн аюулгүй зан үйл гэдгийг ухамсарлуулж ойлгуулахад саад учруулж
болох юм. Та мөн бэлгэвчийг зөв, ном ѐсоор нь хэрэглэх нь чухал гэдгийг тайлбарлах
хэрэгтэй. Бэлгэвч хэрэглэх нь хувь хүнд ямар илүү ашигтай талаар харилцан
ярилцаарай.
Асуулт
5. бэлгэвч хэрэглэхийн давуу талыг та юу гэж ойлгодог вэ? Олон санаануудыг доор
жагсаан бичнэ її, дараа нь 63-р хуудас дахь бидний зєвлємжийг хараарай.
Бэлгэвч нь бэлгийн идэвхитэй амьдралд байгаа хүмүүст жирэмсэнээс хамгаалах болон
өвчнөөс урьдчилан сэргийлэх хоѐр талын ач холбогдолтой. Үүнээс ч өөр ашиг тустайг
бэлгэвчийн сурталчилгааг хийхэд баримтлана
2 ба 3-р хэсэгт ярилцсан өөрийн харилцааны бүхий л ур чадвараа ашиглан тэдэнд
ашигтай давуу талыг ойлгуулна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээс бэлгэвчийн талаар юу
гэж боддог, бэлгэвч хэрэглэхэд саад болж буй буруу ойлголтыг залруулах болон
бэлгэвчийн ашиг тусын талаар харилцан ярилцана.
Үйлчлүүлэгч түүнийг цааш хэрэглэхээс татгалзвал тэдэнд илүү зохимжтой аюулгүй
бэлгийн хавьталын талаар дахин асуу:
Жон “Та бэлгэвч хэрэглэх аюулгүй байх нэг арга зам гэлээ, гэвч
би
түүнийг хэрэглэх хүсэлгүй байна”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйлчилгээ үзүүлэгч “Яагаад үгүй гэж”
Жон “Тийм, тэр жаахан яршигтай. Та миний юу хэлэх гээд
байгааг
ойлгож байгаа биз дээ”
Үйлчилгээ үзүүлэгч “Тэгэхээр чи түүнийг урьд нь хэрэглэж үзсэн юмуу”
Жон “Үгүй л дээ. Гэхдээ би тухай ярилцаж байсан.”
Үйлчилгээ үзүүлэгч “Үүний талаар ингэж бодож болохгүй. Бэлгэвч хэрхэн
хэрэглэх
талаар би чамд тайлбарлаж өгье. Бэлгийн хавьтагчаасаа
тохиолдож бэлгэвчийг углаж өгөөч гэж гуйсан хөгжилтэй явдал
байсан олон эрчүүдийг би мэднэ”
Жон “Гэхдээ энэ нь сугараад байвал яах вэ?”
Үйлчилгээ үзүүлэгч “Бэлгэвчийг зөв хэрэглэж байгаа л бол сугарахгүй. Би
таньд үүнийг амлаж
байна. Үүнээс өөр бэлгэвч хэрэглэхээс татгалзах шалтгаан
байна уу? “
Жон “Байхгүй, энэ л гол шалтгаан”
Үйлчилгээ үзүүлэгч “Бэлгэвчийн тухай хамгийн чухал ойлголт бол та бэлгэвчийг
тогтмол зөв хэрэглэснээр өөрийгөө болон бэлгийн
хавьтагчаа
хамгаалах болно. БЗДХ эмэгтэйчүүдэд илүү аюултай
тиймээс
тэднийг хамгаалах нь таны үүрэг”
Жон “Мм”
Үйлчилгээ үзүүлэгч “Зарим хүмүүс бэлгэвч бэлгийн хавьталын хугацааг
уртасгадаг гэж ярьдаг. Үүний талаар та юу гэж боддог вэ”
Жон (Ичингүйрэн инээмсэглээд) “Сайхан л сонсогдож байна”
Үйлчилгээ үзүүлэгч “Бэлгэвчийг хэрэглээд үзвэл яасан юм”
Жон “Тэгье, хэрэглээд үзье”
Үйлчилгээ үзүүлэгч “Сайн байна, сануулж хэлэхэд, хэрэв бэлгэвч хэрэглэхгүй бол
бэлэг
эрхтэнээ оруулахгүйгээр хавьтал хийх аргыг сонгох
хэрэгтэй.
Одоо би таньд бэлгэвч яаж хэрэглэхийг зааж үзүүлье”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бэлгэвч хэрэглэхийг үзүүлж тайлбарлах нь
Зураг 2 –т бэлгэвчийг дэс дараалалтайгаар хэрхэн зөв хэрэглэхийг үзүүлсэн байгааг
харна уу.
Эхлээд үйчлүүлэгчтэйгээ бэлгэвчийг хэрхэн зөв хэрэглэхийг бүрэн үзүүлж тайлбарлаад
дараа нь өөрөөр нь хийлгэн бэлгэвчийг зөв хийж сурахад нь туслах нь маш чухал. Энэ
нь та банан юмуу бэлэг эрхтэний муляж дээр бэлгэвч хэрхэн углаж хийхийг харуулж
заана гэсэн үг юм.
Таны ярилцах зүйлс:
Бэлгэвчийг үргэлж биедээ авч явахын чухлыг ойлгуулах
Бэлгэвчийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хугацаа, үнэр, хуйлаасыг тэнийлгэхэд
наалдамхай эргүүлэхэд төвөгтэй байгаа эсэх
Уутыг болгоомжтой гэмтээхгүйгээр хэрхэн онгойлгохыг тайлбарлана
Бэлгэвчийг зөв талаас нь бэлэг эрхтэний толгойд углах, хэрэв буруу харуулж
хийсэн бол эрчлээс нь тэнийхгүй
Бэлгэвчийг углахын өмнө агаар оруулахгүйн тулд бэлгэвчийн оройгоос чимхэж
хөвчирсөн бэлэг эрхтэнд эргүүлэн хийхийг тайлбарлана
Бэлгэвчийг бэлэг эрхтэний уг хүртэл эргүүлэн углах ѐстой
Бэлгэвчийг хөвчрөл нь буурахаас өмнө болгоомжтой зөөлөн сугалж авна
Бэлгэвчийн амсарыг уяж, цаасанд боож хаяна.
Мөн үйлчлүүлэгчид өөр гурван зүйлийг сануулах хэрэгтэй:
Бэлгэвчийг тослох шингэн нь тосон суурьтай байж болохгүй бөгөөд энэ нь
латекс бэлгэвчийг гэмтээдэг (харин глицерин, К-У шингэн тос, спермицидийн
хөөс зэрэг усан суурьтай тосыг хэрэглэнэ)
Эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлан хаяна
Бэлгэвчийг дахин хэрэглэхгүй
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
Энэхүү бүлэгт бидний тайлбарласан зүйл:
Бэлгэвч хэрэглэхийн давуу тал болон бэлгэвчийн талаархи сөрөг мэдээллүүд;
Үйлчлүүлэгчид ямар зөвлөгөө өгөх болон тэдэнд жишээн дээр үзүүлж хэрхэн
тайлбарлах.
Анхаарах зүйл: Түүнчлэн хэлэлцүүлгийн үед болон бэлгэвчийг жишэн дээр үзүүлж
тайлбарлахад та харилцааны болон сургалт явуулах бүх ур чадварыг эзэмшсэн
байх хэрэгтэй.
Үйл ажиллагаа 10
Эрїїл мэндийн тєвїїд їйлчлїїлэгчдийг бэлгэвчээр їнэ тєлбєргїй хангах ѐстой. Хэрэв энэ нь
боломжгїй бол дараах асуутуудын хариултыг мэдэх хэрэгтэй, тэгвэл та їйлчлїїлэгчдээ
зєвлєгєє єгч чадна:
“Би хаанаас бэлгэвчийг худалдан авч чадах вэ?”
“Бэлгэвч ямар їнэтэй вэ?”
“Тэдгээрээс ямар нь сайн чанартай вэ?”
“Хэмжээгээр нь ялгах шаардлагатай юу?”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тойм
5-р Модулийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшинэ:
Яагаад БЗДХ-тай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх
ба сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь амин чухал үйл ажиллагаа болохыг
тайлбарлана,
Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох сэдэл төрүүлэхэд танд хэрэгтэй
ямар гол сэдвүүд байгааг тогтоох,
Энэ хэсгийн ярилцлагын явцад нэмэлт ур чадваруудыг эзэмшиж, дадлагажих
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөөгөөр
хангах
Бэлгэвчийг жишээн дээр үзүүлж болон ашиг тусыг нь тайлбарлах
Дараагийн алхам бол маш чухал, учир нь юу сурсанаа дадлага хийхдээ хийхдээ
ашиглана. Үйл ажиллгааны төлөвлөгөө 2 нь үүнийг хийхэд туслах болно.
Түүнчлэн бид тодорхой даалгаврыг хэлэлцэхийг санал болгож байна. Энэ нь танай
эрүүл мэндийн төвд БЗДХ-ын тухай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох
болон бусад боломжуудыг хэлэлцэх юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагааны төлөвлөгөө 2
Энэ үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол
олгоход үлдэж буй асуудлуудаас бэлгэвчийн хэрэгцээг оролцуулан суралцах болно.
Зөвхөн 1/6-ийг эзэлдэг асуудлын нэг бол бэлгийн хавьтагчыг эмчлэх явдал юм.
Хэрэв та сургалтанд хамрагдан өөр бусад хүмүүстэй бүлэг болон суралцаж байгаа бол
сургагч багш тань дүрийн тоглолтыг удирдан, таныг юу хийхийг тайлбарлаж өгөх
болно.
Хэрэв та бие даан судалж байгаа бол өөр хоѐр үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран
түрүүчийнхтэй ижил -Үйл ажиллагааны төлөвлөгөө 1-д заасны дагуу дүрийн
тоглолтонд оролцоорой.
Сүүлийн удаа дүрийн тоглолт дууссан газарт түрүүчийн ижил тохиолдолыг авна. Энэ
нь үйлчлүүлэгчид аюулгүй бэлгийн зан үйл гэж юу болохыг ойлгуулах юм. Үйлчилгээ
үзүүлэгч дараах зорилгыг баримтална.
1. Одоогийн зан үйлээ өөрчлөхөд үйлчлүүлэгчид ямар нэгэн саад бэрхшээл
байгааг тодорхойлох
2. Шинэ аюулгүй ямар бэлгийн зан үйлийг бэхжүүлэхэд үйлчлүүлэгчдээ туслах,
үүнд бэлгэвч хэрэглэх тухай оруулах бөгөөд үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчид
эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүний давуу талыг үнэлэн ярилцах болон
тэднийг яаж хэрэглэхийг заах ѐстой.
Үйл ажиллагааны төлөвлөгөө 1 –д заасан шиг тэр дүрд тоглох ба эргэх холбооны
үеэр “үйлчилгээ үзүүлэгч” өөрийнхөө ур чадварыг хөгжүүлж бэхжүүлнэ. Ажиглагч
мөн адил эрүүл мэндийн боловсрол олгох ба харилцааны ур чадварыг ажиглах
ѐстой.
Эргэх холбоог авахад үйлчлүүлэгчид чухал шаардлагатай хоѐр асуулт:
Аюулгүй бэлгийн хавьталд дадлагажихын тулд яг үйлчлүүлэгч шиг мэдэрч
оролцож чадсан уу?
Үйлчилгээ үзүүлэгч таныг шийдвэр гаргах хүртэл туслаж чадсан уу? Эсвэл
таныг шийдвэр гаргахад үйлчилгээ үзүүлэгч тусалж чадсангүй юу? (өөр юу
байж болох вэ?ь тэр хийж чадах вэ?)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Даалгавар: Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох бусад давуу талууд
Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсролыг олгох болон
чадавхжуулахад үйлчилгээ үзүүлэгчдэд олон нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой
байдаг. Эрүүл мэндийн төвийн олон хэсэгт байгаа хүмүүст мэдээллийг янз бүрийн арга
хэрэгслээр түгээж болох юм.
Эрүүл мэндийн төвүүдэд өөр өөрийн онцлогоос хамааран эрүүл мэндийн боловсрол
олгоход чиглэсэн өвөрмөц боломжууд байж болох хэдий ч энд хэдэн санааг дурдая.
Хэн?
Үйлчлүүлэгчтэй харьцаж буй эрүүл мэндийн төвийн ямар ч ажилтан эрүүл мэндийн
боловсролтой холбоотой мэдээллийг өгч болно. Жишээ нь: хүлээн авах хэсэгт ажиллаж
байгаа ажилтан үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй хандаж итгэл төрүүлэхүйц сэтгэгдэл
үлдээснээр үйлчлүүлэгч өөртөө итгэлтэй болж айх болон ичих мэдрэмж нь багасна.
Хаана?
Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох процесс эрүүл мэндийн төвийн бүх
хэсэгт бүртгэлийн хэсгээс эхлэн хүлээлгийн өрөө, эмчинй үзлэгийн болон ярилцлагын
өрөө, диспансерын өрөө зэрэгт явагдаж болно.
Яаж?
Эрүүл мэндийн боловсрол олгоход зөвхөн боломжтой эх сурвалжаас авсан
мэдээллийг, мэдээлийн өргөн хүрээний хэрэгслийг ашиглан явуулна. Цөөнийг дурдвал:
Ханын сонин
Уншиж танилцах болон авч явж болохоор бэлтгэсэн гарын авлага болон тараах
материал
Аудио кассет
Видео кассет
Жижиг бүлгийн ярилцлага болон эрүүл мэндийн албан ѐсны ярилцлага
Бэлгэвч тараах
Тухайн бүс нутгийн театрын бүрэлдэхүүн болон эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэгчид оролцон тоглосон драмын үзүүлбэрүүд гэх мэт
Хэрэв би эмчлүүлэхээр ирж буй үйлчлүүлэгч байсан бол гэж төсөөлөөд өөрийн эрүүл
мэндийн төв дотор сайтар явж үз. Эрүүл мэндийн боловсрол олж авахад хамгийн
тохиромжтой боломж юу байж болохыг дараах асуултын дагуу тунгааж үзээрэй.
Яаж, хэрхэн өөрийн эрүүл мэндийн төв дээрээ үйлчлүүлэгчид үр дүнтэй эрүүл
мэндийн боловсрол олгох санал байна вэ
Хэн хариуцаж энэ саналыг боловсруулах вэ?
Өөр ямар эх сурвалж хэрэгтэй вэ?
Өөрийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа санаагаа удирдагч болон
дадлагжуулагчтайгаа сайтар хэлэлцэх шаардлагатай.
Хариулт:
1а. Нээлттэй ба хаалттай гэсэн хоѐр хэлбэрийн асуултын тухай бодох хэрэгтэй.
Ярилцлагынхаа ихэнх хэсэгт нээлттэй асуудлаар хэлэлцэх нь илүү давуу талтайг
санаарай. Хэрэв үйлчүүлэгчид тухайн сэдвийг тайлбарлахдаа хэл зүйн үүднээс
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
бүрэн тайлбарлах боломжгүй байна гэдэг бол та асуултаа цөөнөөр буюу нэг
удаад цөөн зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үг. Хаалттай асуултыг
ярилцлагын төгсгөл хэсэгт өвөрмөц нэмэлт мэдээллийг тодруулахдаа асуух
хэрэгтэй.
1в. Хэлэхүйн харилцааны дараах 6 чадварыг зөвлөмжилдөг.
Яриаг нь дэмжих
Удирдан чиглүүлэх
Нэгтгэн дүгнэх, магадлан шалгах
Санаа тавих
Тайтгаруулах
Хамтран ажиллах
Ярицлагын явцад дээрх чадварын зөвхөн 1-2 санаж байвал санаа зовох хэрэггүй.
Гагцхүү дээрх чадварыг хэрэгцээтэй цаг үед нь зөв хэрэгжүүлж байх нь
хамгийн чухал юм.
2. Ярилцлагын явцад таван үндсэн чиглэлийг баримтлах ѐстой. Эдгээр чиглэлийг
доор бичигдсэн дарааллын дагуу логик дараалалтайгаар ярилцана.
a) БЗДХ гэж юу вэ? БЗДХ –тай хүн гэж гэж хэн бэ?
b) Хийгдэх шаардлагатай эмчилгээ болон эмчилгээ хийлгэхийн ач холбогдол
c) Эмчилгээний явцад гарч болох гаж нөлөө, үйлчлүүлэгч гарч болох гаж
нөлөөг хэрхэн ажиглах талаарх өгөх мэдээлэл
d) Үйлчлүүлэгч өөрийн эрсдэлийн түвшин болон ирээдүйд халдвараас хэрхэн
хамгаалах талаархи мэдлэг
e) Бэлгийн хавьтагчийг эмчлэх шаардлага
Үүн дээр нэмэгдээд хэрэв үйлчлүүлэгч жирэмсэн байвал хүүхдийг хэрхэн хамгаалах
талаар ярилцана.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
3. Энэ асуултыг багийнхантайгаа зөвшилцөөрэй. Учир нь энэ нь БЗДХ-ын талаарх
хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог ташаа ойлголтыг мэдэж байхад чухал юм.
Эдгээр зонхилон тохиолдох ташаа ойлголтын зарим нь дараах зүйлсийг ойлгох
болон түүнд хандахад чухал байдаг. Үүнд:
Нэг БЗДХ буцаад өөр нэгэн халдварт хүргэдэг.
Нэг удаагийн бэлгийн хавьтлаар нэг л халдварыг авна.
ХДХВ болон бусад бүх БЗДХ-уудыг нэг шинжилгээгээр илрүүлдэг.
Эрүүл мэндийн ажилтан БЗДХ-тай үйлчлүүлэгчид үзлэг хийхгүйгээр
халдвартай эсэхийг хэлж чадна.
БЗДХ-тай хүнд заавал ямар нэг шинж тэмдэг илэрдэг.
БЗДХ болон ХДХВ-ийн халдвар нэг зэрэг халдварладаггүй.
Бэлгийн хавьтагчийн тоо, ажил, мэргэжил, нийгмийн аль бүлэгт
багтахаас хамааран БЗДХ/ХДХВ-ийн халдвартай эсэхийг тодорхойлж
болно.
“Илбэ”-ээр БЗДХ-ыг авч болно.
4. Энэ дасгал танд хүнд хэцүү санагдах буюу таны хариулт бидний доорх
хариултаас бага зэрэг зөрж байгаа бол санаа бүү зовоорой. Та энэ бүгдэд
эргэлзэж, бидний ажилд тус болохуйц санал бодол байгаа бол сургалтын
багийнхандаа хэлээрэй.
4а)
i. Бидний мэдэж байгаачлан Нинагийн тохиолдлын бэлгийн хавьталд олон
хүнтэй орох нь эрсдэлтэй зан үйл болж байна. Бид түүнийг бэлгийн хавьталд
орохдоо архи болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй тул
үйлчилгээ үзүүлэгч түүнтэй ярилцахдаа үүнийг тодруулах шаардлагатай.
ii. Нинад тохиолдох саад, бэрхшээл өөрчлөгдөх үү? Хоѐр арга байгаагийн нэг
нь биеэ үнэлж мөнгө олохын оронд түүний хүүхэд болон гэр бүлд дэмжлэг
үзүүлэх эдийн засгийн эх үүсгэврийг бий болгох буюу бэлгийн хавьтагчдаа
бэлгэвч хэрэглэхийг шаардаж байхыг хэвшил болгох хэрэгтэй. Товчоор
хэлбэл тэр бэлгэвч хэрэглэхгүйгээр бэлгийн хавьталд орохгүй гэдгийг
ойлгодог байх ѐстой.
4в)
i. Жонын эрсдэлтэй зан үйл нь архи ба мансууруулах бодис хэрэглэсэн үедээ
бэлгэвч хэрэглэхгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд ордог ба тохиолдлын
бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэх талаар мэдлэггүй. Тэр аюулгүй
бэлгийн хавьтлын талаар ташаа ойлголттой ба бэлгэвч хэрэглэх нь мэдрэмж
бууруулдаг гэж үздэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ii. Зан үйлийг өөрчлөх үед гарч болох саад бэрхшээл түүний зарим өөрчлөлт нь
өөрийн имидж, итгэл үнэмшил, залуу хүний “гудамжны ухаан” болох
түүний өөрийн төсөөлөл нөлөөлж болох юм. Үйлчилгээ үзүүлэгч түүний
амьдралын хэв маягийг өөрчлөх хүн бүрийг ятгаснаар уг боломжийг бий
болгож болох уу?
4с)
i. Аминагийн халдварт өртөх эрсдэл нь дээрх тохиолдлуудаас ялгаатай бөгөөд
тэр эрсдэлтэй бэлгийн хавьталд ороогүй боловч түүний нөхөр орсон байж
магадгүй. Бид түүний нөхрийг Аминагаас эрсдэлтэй болох тухай илүү ихийг
мэдэхгүй байна.
ii. Түүнд тохиолдох саад, бэрхшээл өөрчлөгдөх үү? Мэдээж, энэ нь нөхрөөс нь
хамаарах болно. Удаан хугацаанд зан үйл төлөвшихөөс өмнө түүнд хоѐр
томоохон саад тохиолдож болох юм. Үүнд Амина нөхрийнхөө хэвшил
болсон эрсдэлтэй зан үйлийг олж тогтоох буюу энэ нь түүний гэрлэлтэнд ч
нөлөөлж болно.
4г)
i. Тони хараахан эрсдэлтэй зан үйлтэй биш боловч халдварт өрсөн байж
болзошгүй учраас эрүүл мэндийн төвд хандсан. Үнэндээ шашин болон
уламжлалын хүчин зүйлс нь түүний сонголтын шалтгаан болж байна.
ii. Энэ тохиолдолд тохиолдож болох саад, бэрхшээл нь түүний шашин ба
уламжлалтай холбоотой нөлөөлж байгаа хүчин зүйлсээс тэр татгалзахыг
хүсэхгүй байна. Үндэс язгуурын болон нийгмийн дарамтан дор тэр болон
түүний эхнэр ХДХВ-т өртөж болох харилцаанд орж болох байна.
5. Бэлгэвч нь дараах давуу талуудыг бий болгоно:
БЗДХ болон ХДХВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлнэ.
Эмэгтэйчүүдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаална.
БЗДХ-т өртөөгүй үйлчлүүлэгчид хэрэглэж хэвшүүлснээр түүний халдварт
өртөх эрсдэлийг бууруулна.
Эмэгтэйчүүдэд үтрээний хуурай байдал мэдэрнэ.
Халдварт өртөх аюулгүй тул санаа зовох байдал арилна.
Зарим эрэгтэйчүүдэд бэлгэвч хэрэглэх үед бэлгийн хавьтлын үргэлжлэх
хугацаа уртасна.
Орны хэрэглэл бохирдохгүй тул олон угаах шаардлагагүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
6. Олон залуу эрчүүдэд нэг удаа хэлэхэд ойлгох боловч заримд нь бэлгэвчийг
хэрхэн яаж зөв хийхийг үзүүлж заахад мэдэх болно. Үүний шалтгаан нь та
бэлгэвч хэрхэн хэрэглэхийг үзүүлж асууж зөвшөөрүүлэх нь зөв арга барилтай
болоход чухал юм. “үүнийг хэрэглэх нь сайн, гэхдээ яаж хэлэглэхийг яагаад уг
загвар дээр надад үзүүлэхгүй байгаа юм бэ” гэж асуух нь түүнийг зөв хэрэглэж
байгаа эсэх мөн илүү сайн сурах давуу талуудтай. Хэрвээ тэр үүнийг үзүүлэхдээ
сандарч байвал яаж хийхийг нь зааж өгнө. Мөн та өөрөө шинэ элемент нэмж
болно. Энэ нь харанхуйд бэлгэвч хэрэглэж буй мэт болгохын тулд нүдийг нь
аниулж үзүүлж болно. Залуучуудад ичих, эргэлзэхгүй байх нь чухал юм.
7. Зөв, буруу өгөгдөлүүдийг сонгосон уу. Өөрийнхөө хариултыг биднийхтэй
тааруулж шалгаарай.
a) Бэлгэвч нь эмэгтэйн үтрээнд сугарч үлдэх боломжтой.
Буруу. Энэ нь бэлгэвчийг зөв углаагүй үед тохиолдох боловч маш бага
магадлалтай. Гэхдээ үүнийг засаж болно. Тиймээс үтрээнд сугарч үлдэнэ гэсэн
асуудал байхгүй.
b) Бэлгэвч нь БЗДХ/ХДХВ-ийн халдвараас хамгаалж чаддаггүй.
Буруу. Зөв хэрэглэвэл БЗДХ/ХДХВ-ийн халдвараас хамгаалж чадна.
c) Бэлгэвчийг тодорхойгүйгээр халаас, түрийвчинд удаан хадгалж болно.
Буруу. халаас, түрийвч нь бэлгэвчийг удаан хадгалахад хэтэрхий халуун орчин
юм. Үйлчлүүлэгчдээ хуурай, бохир, хэврэг, шарласан, наалдамхай болсон эсвэл
гэмтсэн байвал хэзээ ч хэрэглэж болохгүйг зөвлөнө.
d) Бэлгэвчийг глицерин болон бусад усан суурьтай тосоор тослож хэрэглэх нь зөв.
Зөв. Гэхдээ өөхөн тос, ургамлын тос, лосьон зэрэг тосоор бэлгэвчийг тослоход
гулгамтгай болох боловч бэлгэвчийг гэмтээх шалтгаан болдог.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
e) Бэлгэвчийг бэлэг эрхтэний толгойд тултал углах нь илүү тохиромжтой.
Буруу. Хэрвээ ингэж хэрэглэдэг хүмүүс байвал бэлгэвч гэмтэж болдог. Үргэлж
бэлгэвчийнхээ урд үрийн шингэн орох зай үлдээх хэрэгтэй.
f) Бэлгэвчийг углахдаа үзүүр хэсгийн агаарыг чимхэж гаргана.
Зөв. Энэ нь үрийн шингэн цугларах зай болдог.
g) Бэлгэвчийг сэрүүн, харанхуй, хуурай газарт хадгалах ѐстой.
Зөв. Бэлгэвчийг нарны гэрэл, халаас түрийвч гэх мэт чийгтэй, халуун газар
удаан хадгалах нь тохиромжгүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Үгийн тайлбар БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ХДХВ
Глицерин Хүний Дархлал Олдмол Хомсдлын Вирус
К-Ү шингэн тос Бэлгэвчийг чийглэхэд зориулсан савангийн
үйлдвэрийн бүтээгдэхүүн: бэлгэвчийг хамгаалах ба
Тосон суурьтай тос тослох материал
Дахин халдварлах
Спермецидал хөөс Усан суурьтай бэлгэвчийг чийглэхэд зориулсан
шингэн тос: бэлгэвчийг хамгаалах ба тослох
материал
Энэ тос нь бэлгэвчийг хэврэг болгон гэмтээнэ.
Бүрэн гүйцэд эмчлэгдсэний дахин тухайн өвчин
үүсгэгчээр халдварлах
Эр бэлгийн эсийг үхүүлэх шингэн, жирэмсэнээс
хамгаалах зорилгоор бэлгэвчээс гадна хэрэглэнэ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
___________________________________________
Модуль 6
Хавьтлыг илрүүлэх эмчлэх
___________________________________________
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Агуулга
Модуль 6. Хавьтлыг илрүүлэх эмчлэх
Өмнөх үг
Сургалтын зорилго
1: Хавьтал илрүүлэх эмчлэх зарчмууд ба тулгамдсан асуудлууд
Хэнийг эмчлэх вэ?
Хувь хүнд учирч болох үр дагавар
Бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох хоѐр арга
Дүгнэлт
2: Үйлчлүүлэгчийг явуулах арга
Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол
олгосны үр дагавар
Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол
олгоход шаардагдах ур чадварууд
Үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх картууд
Үйлчлүүлэгчийг явуулах арга бүтэлгүйтвэл ...
Дүгнэлт
3: Хавьтагчийг эмчлэх
Дүгнэлт
Тойм
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Хариултууд
Номонд хэрэглэсэн зарим үгсийн тайлбар
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Өмнөх үг
Хэрэв та Модул 5-ийг бүрэн судалсан бол бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-тай
үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох ба дэмжлэг үзүүлэх төгсгөлийн буюу
зургаа дахь үе шат нь бэлгийн хавьтагчийг тусламж үйлчилгээнд хамруулах, эмчлэх
явдал гэдгийг мэдэх болсон. Үнэхээр бэлгийн хавьтагчийг илрүүлэх эмчлэх үйл
ажиллагааг бид үр дүнтэй БЗДХ-ын тусламж үйлчилгээний үндсэн бүрэлдэхүүн
хэсгийн нэг гэж үздэг бөгөөд БЗДХ-ыг оношлох, эмчлэх эрүүл мэндийн үйлчилгээ
үзүүлж байгаа ямар ч газарт зайлшгүй хийх ѐстой үйл ажиллагаа юм.
Энэхүү модул нь БЗДХ-тай бүх үйлчлүүлэгчид бэлгийн хавьтлыг илрүүлэх, эмчлэх үйл
ажиллагааг үр дүнтэй үзүүлэхэд тань туслах болно.
Зовиур: Шээсний сүвнээс ялгадас гарч,
шээхэд хорсож өвдөнө гэсэн өвчтний
зовиур
Өвчний түүх цуглуулж, үзлэг хийх
(шаардлагатай бол шээсний сүвийг
шувтарч шахуулах)
Ялгадас гарч байна уу? үгүй Өөр ямар нэгэн бэлгийн үгүй
замаар дамжих халдвар ЭМБоловсрол олгох,
зєвлєгєє єгєх
байна уу?
тийм тийм элгэвч сурталчлах,
хангах
ЭМ Заг хүйтэн, хламидийн халдвар гэж Э
эмчлэх
Б ДХВ-ын халдварын
ТохироахшбиүгдлүаүвчиХйг тухай зєвлєгєє єгч,
МБоловсрол олгох, зєвлєгєє єгєх боломжтой бол
Х хавьтагчийн хамт
шинжилгээ єгєхийг
элгэвч сурталчлах, хангах Х санал болгох
Б
ДХВ-ын халдварын тухай зєвлєгєє о инж тэмдэг илэрвэл
єгч, боломжтой бол хавьтагчийн хамт л дахин ирэх
шинжилгээ єгєхийг санал болгох о
в
с
авьтагчийг илрүүлж, эмчлэх р
о
л
эрэв шинж тэмдэг хэвээр бол 7
хоноод буцаж ирэхийг зөвлөх дахин
ирэх
о
л
г
о
Дэлхийн Эрүүл Мэндийн Бай,хгууллага
з
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сургалтын зорилго
Энэ модулыг судалснаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд:
Бэлгийн хавьтагчийг илрүүлэх эмчлэх үйл ажиллагаа яагаад БЗДХ-ын
тусламж үйлчилгээний чухал хэсэг болж байгааг тайлбарлах;
Үйлчилгээ авахаар хандсан үйлчлүүлэгчид учирч болох үр дагаврыг
тодорхойлох;
Бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох боломжийг олгох хоѐр аргыг ялгах;
Үйлчлүүлэгчтэй ярилцах асуудлуудын жагсаалт гаргах;
БЗДХ-тай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох явцад
тэдгээрийн бэлгийн хавьтагчийг эмчлэх шаардлагатайг ойлгуулах, сэдэл
төрүүлэх ур чадваруудыг эргэн санах;
БЗДХ-тай үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг эмчлэх.
Бид өмнөх модулыг судлах явцдаа суурь мэргэжлийн ур чадваруудыг аль хэдийн
эзэмшсэн билээ. Хэрэв та ингэж чадаагүй бол юун түрүүнд дараах хэсгүүдийг
судлах шаардлагатай юм.
Модул 3-ын 1 ба 2-р хэсэг хэлэхүйн ур чадварууд
Модул 5-ын 2-р хэсэгт эрүүл мэндийн боловсрол олгох болон сэдэл төрүүлэх
ур чадварууд.
Хэрэв та өмнө нь Модул 3 болон 5-ыг өмнө нь судалж байсан бол эдгээр хэсгүүдийг
дахин нэг хараарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
1: Хавьтал илрүүлэх зарчмууд ба тулгамдсан асуудлууд
Өмнөх модулуудад үйлчлүүлэгчтэй хийх ярилцлагын эхний үед хийж гүйцэтгэх үйл
ажиллагаануудад бид анхаарлаа хандуулсан. Үүнд БЗДХ-тай үйлчлүүлэгчээс асуумж
авах, эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчид үзлэг хийх, хамшинжийн онош тавих,
үйлчлүүлэгчид нэн чухал шаардлагатай байгаа асуудлын талаар зөвлөгөө өгөх, эрүүл
мэндийн боловсрол олгох, эмчилгээг бэлгийн эрсдэл бүхий зан үйлийг өөрчлөх үйл
ажиллагаатай уялдуулах талаар судалсан.
Энэ модулаар үйлчлүүлэгчид тайлбарлаж ярилцах сүүлийн асуудал болох түүний
бэлгийн хавьтагчдыг илрүүлж, эмчлэх хэрэгцээ шаардлагын талаар авч үзэх болно.
Мөн үйлчлүүлэгчийн бүх бэлгийн хавьтагчийг эмчлэх, ингэхдээ тэдгээрийг хэрхэн
эмчлэх талаар авч үзнэ.
Энэ хэсгийг судалснаар дараах чадварыг эзэмшинэ:
Бэлгийн хавьтагчийг илрүүлэх эмчлэх үйл ажиллагаа яагаад БЗДХ-ын
тусламж үйлчилгээний чухал хэсэг болохыг тайлбарлах;
Үйлчилгээ авахаар хандсан үйлчлүүлэгчид болон тэдний бэлгийн
хавьтагчдад учирч болох үр дагаврыг тодорхойлох;
Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх тохиолдол бүрт баримтлах түлхүүр
хоѐр зарчмыг баримтлах;
Бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох хоѐр аргын давуу болон сул талыг
харьцуулах.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
1. Бэлгийн хавьтагчийг илрүүлэх эмчлэх үйл ажиллагаа яагаад БЗДХ-ын тусламж
үйлчилгээний чухал хэсэг болж байна гэж та бодож байна вэ? Өөрийн санаа бодлыг
доорх зайнд тэмдэглэнэ үү.
Хариултаа 37-р хуудсан дахь хариулттай харьцуулан хараарай.
Хэнийг эмчлэх вэ?
Энэ нь бэлгийн хавьтагчийг илрүүлэх эмчлэх үйл ажиллагааны үндсэн онцлог нь:
Үйлчлүүлэгчийн бэлгийн бүх хавьтагчийг үйлчлүүлэгчийн БЗДХ-ыг
эмчилсэнтэй адилаар эмчлэх ба өөр ямар нэгэн БЗДХ илэрвэл
эмчилнэ.
Бидний үзүүлж буй тусламж үйлчилгээ үйлчлүүлэгчид илэрч буй хамшинж дээр
үндэслэсэн бөгөөд бэлгийн хавьтагчид ямар нэгэн шинж тэмдэг буюу хамшинж
илрээгүй байсан ч эмчилгээг таамаглан хийх ѐстой болно. Зарим эмнэлзүйн судалгаа
шинжилгээний албадууд БЗДХ-уудын эх уурхайг тодорхойлохдоо халдварын дамжих
замыг судлах нь зүйтэй гэж үздэг. Бид үүнийг хийж чадах болов уу? Үүнийг хийх нь
чухал уу? Жишээн дээр зарим зүйлийг тайлбарлая.
Бидэнд хандаж БЗДХ-тай оношлогдсон үйлчлүүлэгч өөр нэгэн халдвар бүхий бэлгийн
хавьтагчтайгаа хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор халдвар авсан байдаг:
Үйлчлүүлэгч Халдварын эх уурхай
Гэвч энэ үйлчлүүлэгч нэгээс олон бэлгийн хавьтагчтай байсан бол тэдгээр хавьтагчдын
аль нэг нь халдварын эх уурхай болох болно:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Їйлчлїїлэгч БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Халдварын эх уурхай хэн бэ?
БЗДХ-тай бэлгийн хавьтагчаасаа халдвар авсан, тэр үйлчлүүлэгч өмнө нь халдвартай
байсан нь ялгаагүй ба хэрэв өмнө нь халдвартай байсан бол бусад бэлгийн хавьтагчдад
халдвар тараах боломжтой. Практик дээр үйлчлүүлэгчийн халдвартай байсан эсэхийг
ялган тодорхойлоход ихэвчлэн төвөгтэй байдаг ч халдваргүй байх хугацааг хоѐр сар
гэж үздэг.
Иймээс үйлчлүүлэгч эмчилгээнд ирэхээс өмнө сүүлийн хоѐр сарын хугацаанд бэлгийн
хавьталд орсон түүний бүх бэлгийн хавьтагчид халдвартай байх боломжтой:
Халдварын эх Їйлчлїїлэгч
уурхай хэн бэ? Їйлчлїїлэгчээс
халдвар авсан
Асуулт
2. Зөвхөн хоѐр тохиолдолд үйлчлүүлэгчийн халдварын эх уурхайг ялган тогтооход
хялбар байдаг. Тэдгээр нь ямар тохиолдлууд гэж та бодож байна вэ?
Хариултыг 37-р хуудаснаас хараарай.
Эх уурхайг тогтооход тийм ч хялбар байдаггүй учраас бидний зорилго бол бүх бэлгийн
хавьтагчийг эмчлэх эсвэл тэдгээр бүх хавьтагчид бид хүрч чадах буюу түүний бэлгийн
хавьтагчдыг ирүүлэх явдал юм.
Иймээс бид бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх гурван үндсэн онцлогийг тогтоосон
ба үйлчлүүлэгчтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бүх бэлгийн хавьтагчдыг
эмчлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөхөд гарч болох
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
бэрхшээлийн ач холбогдлыг чухалчлан үзэж байна. Бэлгийн хавьтагчийн эмчилгээг
хэрхэн сонгохыг төлөвлөх талаар авч үзэхээс өмнө үйлчилгээ авахаар хандсан
үйлчлүүлэгчид учирч болох үр дагаврын талаар анхааралтай авч үзэх нь чухал юм.
Хувь хүнд учирч болох үр дагавар
Үйлчлүүлэгчээс асуумж авч, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох талаар
судлах явцад та бүхэн үйлчлүүлэгчид хүндлэл үзүүлэх, сэтгэл санааны байдлыг
хуваалцах, зан үйлийн өөрчлөхөд тохиолдох саадуудыг даван туулахад туслах зэргийн
ач холбогдлыг мэдэх болсон. БЗДХ-тайгаа мэдэхгүй байх нь үйлчлүүлэгчийн харилцаа
холбоо, амьдралын хэв маяг төдийгүй түүний орлогод ч нөлөөлж болохыг бид эхний
модулуудад дурьдсан билээ.
Ярилцлагын төгсгөлийн энэ үе шатанд бид үйлчлүүлэгчид түүний бэлгийн хавьтагчийг
ч бас эмчлэх шаардлагатайг тайлбарлах ѐстой. Зарим үйлчлүүлэгчийн хувьд энэ нь
таагүй мэдээ байдаг. Үнэхээр үйлчлүүлэгчид хойшид учрах үр дагаврын шалтгаан
болж болох юм. Яагаад? Дараах асуултад хариулна уу.
Асуулт
3. БЗДХ-тай гэсэн мэдээ нь үйлчлүүлэгч болон түүний бэлгийн хавьтагчийн
хоорондын харилцаанд ноцтой нөлөөлж болох уу?
Энэ асуултанд өгсөн тайлбарыг 37-р хуудаснаас харна уу.
Тэгэхээр бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх ямар ч үйл ажиллагааг явуулахдаа
үйлчлүүлэгч бүрийн амьдралд гарч болох үр дагаврыг тооцох ѐстой.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
4. БЗДХ-тай үйлчлүүлэгчдийг хамгаалахын тулд үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс
ямар хоѐр зарчмыг баримтлах ѐстой вэ?
Хариулт нь 37-р хуудсанд бий.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
БЗДХ-ын дамжих гинжин хэлхээг таслан зогсоох үйл ажиллагааг амжилттай
явуулахын тулд бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэхдээ дараах гурван зарчмыг
баримтална. Үүнд:
а) Үйлчлүүлэгчийн бүх бэлгийн хавьтагчийг эмчлэх;
б) Бэлгийн хавьтагчийг үйлчлүүлэгчийг эмчилсэнтэй адилаар эмчлэх;
в) Илэрсэн өөр БЗДХ-ыг эмчлэх.
Таамаглан эмчлэхдээ халдварын шинж тэмдэг илэрсэн болон илрээгүй бэлгийн
хавьтагчийг БЗДХ-тай илэрсэн үйлчлүүлэгчийг эмчилсэнтэй адилаар эмчлэх ѐстой.
Хангалттай чанартай лабораторийн оношлогооны аргыг хэрэглэдэг бэлгийн
хавьтагчийг илрүүлж эмчлэх төвүүдэд халдварыг тодорхойлох боломжтой тул ингэх
шаардлагагүй байж болно.
Түүнчлэн бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх үйл ажиллагаа нь нууцыг хадгалах,
үйлчлүүлэгчийг албадахгүй, сайн дурын үндсэн дээр явуулах зарчмуудыг баримтлах
ѐстой. Тухайлбал, үйлчлүүлэгчид бэлгийн хавьтагчийнхаа талаарх мэдээллийг өгөхийг
хэзээ ч тулган шаардахгүй, мөн эрүүл мэндийн багт хамаарахгүй хэн нэгэнд түүний
талаар задруулахгүй байх ѐстой.
Энэ хэсгийн төгсгөлд хавьтагчтай холбоо тогтоох хоѐр аргатай танилцаж, эдгээрээс
хамгийн сайн аргыг тодорхойлох шалгууруудыг тайлбарлах болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хавьтагчтай холбоо тогтоох хоѐр арга
Үйлчлүүлэгчийн байж болох бүхий л бэлгийн хавьтагчдыг эмчлэх нь бэлгийн
хавьтагчийг илрүүлж эмчлэх үйл ажиллагааны зорилт бөгөөд бэлгийн хавьтагчидтай
холбоо тогтоохдоо дараах хоѐр аргыг хэрэглэнэ:
Үйлчлүүлэгчээр дамжуулан: үүнийг үйлчлүүлэгчийг явуулах арга гэнэ;
Үйлчилгээ үзүүлэгчээр: үүнийг үйлчилгээ үзүүлэгчийг явуулах арга гэж
нэрлэдэг.
Үйлчлүүлэгчийг явуулах арга
Энэ аргыг хэрэглэх үед үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчаа тусламж үйлчилгээнд
хамруулах, эмчилгээнд ирүүлэхийн тулд хариуцлагатай байна. Учир шалтгааныг бид
аль хэдийн тайлбарласан, зарим үйлчлүүлэгчид бэлгийн хавьтагчтайгаа БЗДХ-ын
талаар ярилцах боломжгүй буюу дургүйцэж болох учраас үйлчилгээ үзүүлэгчийн
зорилго бол үүнийг хэрхэн хийхийг шийдэхэд үйлчлүүлэгчид туслах явдал юм.
Үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчдаа хандах дараах арга замууд байж болно:
БЗДХ болон эмчлүүлэх шаардлагатай талаар шууд тайлбарлах;
Эрүүл мэндийн төвд бэлгийн хавьтагчаа дагуулж ирэх буюу яагаад очих
шаардлагатайг нь анхааралтай сонсох эсэхийг асуух;
Эрүүл мэндийн төвд хандаж тусламж үйлчилгээ авах картыг бэлгийн
хавьтагч бүрт өгөх.
2-р хэсэгт эдгээр аргуудыг хэрэглэх явцад гарч болох асуудлуудыг тайлбарлах болно.
Үйлчилгээ үзүүлэгчийг явуулах арга
Энэ нь БЗДХ-тай үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчтай эрүүл мэндийн багийн гишүүн
болох үйлчилгээ үзүүлэгч холбоо тогтоодог арга юм. Уг үйлчилгээ үзүүлэгч нь анхны
үйлчлүүлэгчид эмчилсэн хүн байх буюу эмчилгээ хийлгэж байгаа бэлгийн хавьтагчийг
судлахад оролцсон өөр нэгэн байж болно. Үйлчилгээ үзүүлэгч нь бэлгийн хавьтагчийг
эмчилгээ хийлгэх боломжтой эмнэлэгт хандахыг санал болгодог.
Аль арга нь илүү вэ?
Гаднаас нь харахад бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэхэд ашиглаж байгаа энэхүү
хоѐр аргад давуу талууд байгаа. Та тэдгээр нь юу байх вэ гэдгийг шийдэхийн тулд
богино хугацаанд дараах асуултад хариулна уу.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
5. Үйлчлүүлэгчийг албадахгүй, нууцыг хадгалах хоѐр зарчмыг баримтлан бэлгийн
хавьтагчтай холбоо тогтоох аргуудыг сонгон хэрэглэх явцад та бүхэнд тохиолдож
болох давуу болон сул талуудыг доорхи хүснэгтэд тэмдэглэнэ үү.
Үйлчлүүлэгчийг явуулах арга Үйлчилгээ үзүүлэгчийг явуулах арга
Давуу талууд Давуу талууд
Сул талууд Сул талууд
Өөрийн дүгнэлтийг 38-р хуудсан дахь дүгнэлттэй харьцуулаарай.
Үйлчилгээ үзүүлэгчийг явуулж бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох арга нь зардал
ихтэй, үйлчлүүлэгчийн нууц алдагдах талтай байдаг ба үйлчилгээ үзүүлэгчийг явуулж
холбоо тогтоох нь илүү хэрэглэхэд хялбар арга юм. Иймээс энэхүү аргыг хэрэглэхийг
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас зөвлөмж болгож байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
Эхний энэ хэсгээр бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх хамгийн гол хоѐр зарчмыг
танилцууллаа. Одоо та бүхэн дараах зүйлсийн талаар мэдлэгтэй болсон:
Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх гурван гол зарчим;
Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх нь яагаад БЗДХ-ын тусламж
үйлчилгээний чухал хэсэг болох;
Уг үйл ажиллагааг явуулахдаа сайн дурын үндсэн дээр, нууцыг хадгалах
зарчмуудыг баимтлах;
Бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох хоѐр арга (үйлчлүүлэгчийг явуулах
болон үйлчилгээ үзүүүлэгчийг явуулах): энэ хоѐр аргаас үйлчлүүлэгчийг
явуулах арга нь илүү үр дүнтэй байдаг.
Дараагийн хэсэгт үйлчлүүлэгчийг явуулах аргын талаарх өөрийн ойлголтыг баяжуулах,
үйлчлүүлэгчтэй ярилцах асуудлуудыг тайлбарлах, ингэхдээ өөрийн эзэмшсэн ур
чадваруудыг хэрхэн ашиглах талаар судлах болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
2: Үйлчлүүлэгчийг явуулах арга
Үйлчлүүлэгчийг явуулах аргын амжилттай болох эсэх нь үйлчилгээ үзүүлэгчийн ур
чадвар, ялангуяа үйлчлүүлэгчтэй юуны талаар ярилцсан, энэ бүхнийг яаж хэлсэн, мөн
үйлчлүүлэгч түүнийг хэрхэн хүлээн авч сонссон, тэр аливаад хэрхэн хариулж байгаа
зэргээр тодорхойлогддог. Энэ хэсэгт үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг эмчлэх
сүүлчийн бөгөөд үндсэн зорилгодоо хүрэхийн тулд түрүүчийн модулуудад эзэмшсэн
ур чадваруудыг ашиглах бололцоотой болно.
Энэ хэсгээс дараах мэдлэгтэй болно:
Үйлчлүүлэгчид тайлбарлах дөрвөн чухал асуудлын орон зайг тодорхойлох;
Үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлж, сэдэл төрүүлэхэд шаардлагатай мэдээлэл
өгөх ба эрүүл мэндийн боловсрол олгох ур чадваруудыг ашиглах;
Эрүүл мэндийн төвүүдэд хэрэглэх бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх
картуудын утгыг тайлбарлах.
Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох: үр
дагавар
Модул 5-аас үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх ба эрүүл мэндийн боловсрол олгох аль ч үед
шаардлагатай зургаа дахь асуудал бол бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх явдал
болохыг санаж байгаа болов уу. Үйлчилгээ үзүүлэгчээс дараах зүйлсийг шаарддаг:
Үйлчлүүлэгчийн бэлгийн бүх хавьтагчийг эмчлэх нь яагаад чухал болохыг
тайлбарлах;
Дахин халдвар авахаас хэрхэн сэргийлэх талаар үйлчлүүлэгчид сануулах;
Үйлчлүүлэгчийг бэлгийн хавьтагчтайгаа хэрхэн ярилцах талаар шийдвэр
гаргахад туслах;
Хэрэв үйчлүүлэгч хүсвэл бэлгийн хавьтагчдын нэрсийг авах.
Үүний агуулгыг ойлгомжтой болгохын тулд дараах асуултуудад хариулна уу.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага