БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
6. Тэр эрэгтэй түүнийг БЗДХ-тай гэдгийг өөр хэн нэгэнд хэлэхгүй байх нь илүү
дээр юм гэж танд хэлсэн. Тэрээр “Миний эхнэр болон найз охид яагаад эмчлүүлэх
шаардлагатай гэж та үзэж байна вэ?” гэж асуусан. Та түүнд юу гэж хэлэх вэ?
7. Түргэн шалган байцаалт: адилхан БЗДХ-тай хүнээс дахин халдвар авахаас
сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч юу хийх ѐстой вэ?
8. Бид үйлчлүүлэгчээс бэлгийн хавьтагчид нь хэн болохыг хэлэхийг тулган
шаардаж болохгүй гэдгийг тэмдэглэсэн. Хэзээ түүний бэлгийн хавьтагчдын талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг олж авах хэрэгтэй болж магадгүй вэ?
38-39-р хуудсан дахь бидний тайлбарыг харна уу.
Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох: ур
чадварууд
Үйлчилгээ үзүүлэгчийг явуулах аргын талаар үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх,
зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгоход шаардагдах ур чадварууд нь
чухамдаа түрүүчийн модулуудад үйлчлүүлэгчээс асуумж авах болон зөвлөгөө өгөх,
эрүүл мэндийн боловсрол олгоход шаардагдах ур чадваруудтай адил байна (Модул 3
ба 5-д хэлэлцсэн).
БЗДХ-ын талаар бэлгийн хавьтагчдаа хэлэх шаардлагатай талаар ярилцахдаа тэр
(бэлгийн хавьтагч) бэлгийн замаар дамждаг өвчтэй байсан гэдгийг хэлэхэд эхэндээ
үйлчлүүлэгчийн адил таагүй мэдрэмж төрж болохыг үйлчлүүлэгчдээ сануулаарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Модул 5-аас хоѐр тохиолдлын судалгааг авч тэдэнтэй хэрхэн ярилцаж болохыг
тайлбарлая. Эхний ярилцлага болон бидний тайлбарыг уншсаны дараа дараагийн
дасгалыг ажиллаарай.
Үйлчилгээ “Жон, би чамд найз охиноо болон Үйлчилгээ үзүүлэгч Найдан
үзүүлэгч
өөр бусдыг нь ч эмчлүүлэх ямархуу бодолтой байгаа болон
Найдан
Үйлчилгээ шаардлагатай гэдгийг өмнө нь үйлчлүүлэгчид хандах аргыг
үзүүлэгч
хэлсэн ... Түүнд эмчилгээний талаар хэрхэн хэрэглэхээ мэдэхийн
Найдан
хэлэх тухайд чи юу гэж бодож тулд нээлттэй асуултаар эхэлж
Үйлчилгээ
үзүүлэгч байна?” байна.
Найдан
“Тэдэнтэй энэ тухай хэлэх ...”
Үйлчилгээ
үзүүлэгч “Энэ талаар тэдэнд хэлэхэд чамд Энд үйлчилгээ үзүүлэгч
Найдан хэцүү байгаа биз дээ?” Найдангийн сэтгэгдлийг олж
Үйлчилгээ мэдэхийн тулд урамшуулах
үзүүлэгч
чадвараа ашиглаж байна.
Найдан
“Харин ...тийм ээ ... Эрүүл байх
Үйлчилгээ
үзүүлэгч талаар ярих нэг хэрэг, гэтэл ингэж
ялгадас гарах зовиур илрээд байгаа
талаар ярих нь … арай өөр зүйл.”
“Танд юу нь хэцүү байна вэ?” Найдангийн сэтгэлд саад
болоод байгаа зйүлийг мэдэх
гэсэн нээлттэй асуулт
“Намайг тэд халдвартай хүнтэй
тохиолдлын хавьталд орсон гэж
хэлнэ дээ.”
“Энэ нь чамд хэцүү байна гэдгийг Үйлчилгээ үзүүлэгч
би ойлгож байна. Яаж өвчин авсан үйлчлүүлэгчид найдвар өгч,
тухайгаа чи ойлгосон байна... Чи хийх ѐстой зүйлийнхээ талаар
үүнийгээ найз бүсгүйдээ өөдрөг сэтгэлтэй байхад нь
тайлбарлан ойлгуулж чадна гэдэгт дэмжлэг үзүүлж байна.
би итгэж байна.”
“Юу гэнээ? Өөр бусадтай бэлгэвч
хэрэглэхгүйгээр унтсан хэн ч өвчин
авч болно гэдгийг та тайлбарлаад
өгөөч. Энэ нь заваан гэсэн үг биш
биз дээ?”
“Чиний зөв, Бүх тохиолдолд ийм Үйлчилгээ үзүүлэгч
байхгүй. Энэ нь нэгээс олон хүнтэй Найдангийн хэлсэн үгийг дахин
хамгаалалтгүй бэлгийн хавьталд давтаж, түүний санааг батлахын
орсноос болдог.” зэрэгцээ түүний юу хэлснийг
цааш нь тодруулах алхам хийж
байна.
“Гэхдээ тэдэнд ялгадас гарах ч
юмуу өөр ямар нэгэн шинж тэмдэг
байгаагүй.”
“Эмэгтэйчүүдэд ихэвчлэн ямар нэг Үйлчилгээ үзүүлэгчийн тайлбар
шинж илрэхгүй байж болох учраас нь үйлчилгээ үзүүлэгчийн
БЗДХ-уудын хор уршиг нь саналыг хүлээн авахаас өөр
эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс аргагүйд хүргэж байна.
илүү хүнд тусдаг.Тэдний өвчнийг
зөв оношлонэмчилгээ зайлшгүй
хийхэд чиний туслалцаа хэрэгтэй
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Найдан БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
байна.”
“За за. Тэгэхээр би тэдэнд ингэж л
хэлье ...”
Үйлчлүүлэгчтэй хийсэн дээрх ярилцлагын хэсэгт үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс
үйлчлүүлэгчтэй ярилцахад хэрэглэж болох бүх ур чадваруудыг тайлбарлаагүй.
Үйлчлүүлэгч Алимаатай хийсэн дараагийн ярилцлагаас үйлчилгээ үзүүлэгчийн
ашигласан ур чадваруудыг заана уу.
Асуулт
9. Үйлчилгээ үзүүлэгчийн хэлсэн зүйлээс мэргэжлийн ур чадвараа гарган
тайлбарласан гэж үзэж байгаагаа доогуур нь зурж тэмдэглэн, ямар ур чадвар
болохыг нь тэмдэглэнэ үү.
Алимаа нөхрийгөө өөрийг нь хуурсныг сонсоод хүчтэй цохилтонд орсон ч түүнд
энэ тухай бодох хугацаа хэрэгтэй болсон. Хэдэн өдрийн дараа тэрээр үйлчилгээ
үзүүлэгчид өөрт нь ямар нэгэн бэлгийн хавьталд орсон удаа байгаагүй ба тохирох
эмийн эмчилгээг хийж байгаа боловч нөхөртөө ямар нэгэн зүйл одоогоор яриагүй
байгаагаа хэлжээ. Алимаатай ярилцах явцад төрсөн эгч нь түүний нөхрийг хоѐр ч
удаа бааранд биеэ үнэлэгчтэй хамт байсан гэж сонссоноо хэлжээ.
Алимаа “Би түүнд ямар нэг зүйл хэлж
чадахгүй байна. Тэр намайг л
буруутгах байх, би түүнийг мэдэж
байна ...Би гэр бүлээ бодох ѐстой ...
Хэдийгээр энэ өвчинд миний буруу
байхгүй байсан ч тэр намайг
буруутгах л болно.”
Үйлчилгээ “Түүний юу хийсэн талаар та
үзүүлэгч өөрийнхөө бодлыг түүнд хэлэхээсээ их
айж байгаа юм байна.”
Алимаа “Харин ...тийм ээ, би айж байна.”
Үйлчилгээ “Та энэ бүх болсон хэргийн талаар их
үзүүлэгч сэтгэл гутарч байгааг би харж байна
бас таны одоогийн байдлыг би сайн
ойлгож байна. Та надтай уулзахаар
дахин ирсэн чинь тун зөв болж. Та энэ
асуудлыг шийдвэрлэхийг үнэхээр хүсч,
нөхрөө эмчлүүлье гэж байгаа юм
байна.”
Алимаа “Гэхдээ л би түүнд үүнийг хэлж
чадахгүй нь...”
Үйлчилгээ “За тийм бол та дараах хоѐр зүйлийн
үзүүлэгч аль нэгийг хийх хэрэгтэй байна. Тэр бас
тантай адил халдвартай байж болох
учраас түүнийг эмнэлэгт очиж
үзүүлэхийг хүсэх, эсвэл таны өмнө өөр
хэн нэгэн энэ талаар нөхөртэй чинь
ярилцаж болох юм. Та алийг нь дээр
гэж бодож байна?”
Алимаа “Би тэгвэл түүнийг эмнэлэгт ирж
үзүүл гэж хэлдэг юмуу?”
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Үйлчилгээ БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
үзүүлэгч
“Тийм ээ, ингэхэд л болно. Би түүнд
Алимаа хэлсэн дээр байх. Хэрэв би танд энэ
картыг өгвөл та нөхөртөө энэ картыг
Үйлчилгээ эмнэлэгт ирэхдээ авч ирээрэй гэдгийг
үзүүлэгч хэлж чадах уу?”
Алимаа
“Та түүнд эмчилгээ хийгээд улмаар
яагаад эмчлүүлэх шаардлагатай
болсныг нь хэлэх үү?”
“Би түүнд хэлнэ. Харин та түүнд юу
гэж хэлэх гэж байна вэ?”
“Мм. Түүнд надтай адилхан зовиур
илэрч байж магадгүй, тэгвэл картыг
аваад эмнэлэгт очих хэрэгтэйг...”
Уг жишээн дээр үйлчилгээ үзүүлэгчийн сонгосон ялгаатай тайлбарыг тэмдэглэ. Эхний
жишээн дээр үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчийн санаа зовж байгаа саад тотгорыг
даван туулахад тусалснаар тэр бэлгийн хавьтагчдаа өөрөө хэлэхээр шийдсэн ба үүнийг
нь үйлчилгээ үзүүлэгч урамшуулсан. Зарим үйлчүүлэгч түүнд сайтар дэмжлэг үзүүлж,
эрүүл мэндийн боловсрол олговол бэлгийн хавьтагчтайгаа ярилцахаас татгалзахгүй
бөгөөд ингэснээр үйлчлүүлэгчийг явуулж хавьтагчтай холбоо тогтоох арга үр дүнтэй
болно.
Түүнчлэн, Алимаагийн нэгэн адил зарим үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа аюулгүй
бэлгийн хавьталд ордог ба БЗДХ-ын талаар ярилцахаас татгалздаг. Энэ тохиолдолд
дээрхийн нэг адил бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх картыг сонгон хэрэглэдэг.
Ингэснээр Алимаа халдварын талаар тайлбарлахыг үйлчилгээ үзүүлэгчид үлдээж
байна.
Энэ хэсэгт та бүхний түрүүнд мэдэх болсон үйлчлүүлэгчээс асуумж авах болон эрүүл
мэндийн боловсрол олгоход шаардагдах ур чадваруудыг үйлчлүүлэгчийг явуулж
хавьтагчтай холбоо тогтооход мөн адил хэрэглэнэ гэдэгт найдаж байна.
Хоѐр дахь тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч Алимааг нөхөртөө карт өгөхийг санал
болгосон. Дараагийн хэсэгт бид эдгээр картуудын утгыг тайлбарлах болно.
Үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх картууд
Нэгэн хөвгүүнд түүний найз охин нь БЗДХ-ын эмчилгээ хийдэг эмнэлэгт очихыг санал
болгосон тухай танд хэлжээ. Тэр тэрхүү хамшинжийн нэрийг нь мэдэхгүй байгаа ба
түүнд ямар нэг халдварын шинж болон хамшинж илрээгүй. Түүний найзын нэр нь
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
танай эрүүл мэндийн төвийн бүртгэлд байгаагүй тул түүнд ямар нэг хамшинжийн
эмчилгээ хийхэд төвөгтэй болсон.
БЗДХ-ын шинж тэмдэггүй бэлгийн хавьтагчдын хувь өндөр байдаг ба дээрхийн адил
тохиолдлуудад бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх үйл ажиллагаа бүтэлгүйтэхэд
хүрч болно. Халдвартай оношлогдсон үйлчлүүлэгчийг бид мэдэхгүй эсвэл хавьтагчид
хамшинжийн онош тавих боломжгүй тохиолдолд үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг
эмчлэх боломжгүй.
Үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх карт эдгээр асуудлуудыг
шийдэхэд туслах ба энэ зорилгоор аль ч эрүүл мэндийн төвд хэрэглэж болно. Доорх
хоѐр загварыг хэрэглэж байна.
Карт А
Картын № _____________ Картын № ________ Олгосон огноо _____________
Олгосон Олгосон эмнэлгийн нэр: __________________________
огноо _______________ Нэр: __________________________________
Оношийн код ___________
Үйлчлүүлэгчийн нэр ба бусад Та манай эмнэлэгт
мэдээлэл: ирэхдээ энэ картыг
заавал авчраарай
_________________________
Эмнэлгийн нэр:
______________________ Оношийн код: _________________________
Дээрх Карт A нь хоѐр хэсэгтэй. Картыг асуултын дагуу хөтөлсны дараа хоѐр хэсэгт
хуваан баруун талыг нь бэлгийн хавьтагчдаа дамжуулахын тулд үйлчлүүлэгчид өгнө.
Картны зүүн хэсгийг эрүүл мэндийн төвийн бүртгэлд үлдээж хадгална.
Картууд нь хэд хэдэн эрүүл мэндийн төвүүдийн бүртгэлийн системд холбогдсон байх
нь зүйтэй. Ингэснээр эмчилгээнд хамрагдсан болон хамрагдаагүй бэлгийн хавьтагчийн
тоог бүртгэх нэг арга болно. Энэ нь бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох
үйлчлүүлэгчийг явуулах аргыг хэрэглэхэд ашигтай байж болох юм.
Карт Б
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ХӨСҮТ-ийн “Улаан тууз” эмнэлэг
Утас: 462421
Цагийн хуваарь
Даваа 9.00-16.00
Мягмар 9.00-16.00
Лхагва 9.00-16.00
Пүрэв 9.00-16.00
Баасан 9.00-16.00
Он сар өдөр Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх АВС
Карт Б нь бэлгийн хавьтагчийг эмчлэх талаарх үндсэн мэдээллийг багтаагаагүй
энгийн карт юм. Үйлчилгээ үзүүлэгч ердөө он сар өдөр болон эхний үйлчлүүлэгчийн
хамшинжийн кодыг A, B, C гэх зэргээр тэмдэглэсэн байна. Карт бүрт хэд хэдэн давуу
талууд бий. Тухайлбал эрүүл мэндийн төвүүдэд хэрэглэж байгаа өөр бусад картуудыг
харахад код нь ямар утгатай нь тодорхойгүй эсвэл оношийг тавихад хэрэглэсэн
ангилал нь ойлгомжгүй, мөн карт дээрх мэдээлэл нь үйлчлүүлэгчийн эсвэл түүний
бэлгийн хавьтагчийн алиных нь ч тухай мэдээлэл хангалтгүй байдаг. Сул тал нь юу вэ?
Байхгүй, аль ч гүйцэтгэх бүртгэлийн тогтолцооны ашиглах хэсэгт хэрэглэх
боломжтой.
Эдгээрээс дүгнэхэд бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх карт нь БЗДХ-тай илэрсэн
үйлчлүүлэгчээр дамжуулан түүний бэлгийн хавьтагчид шаардлагатай эмчилгээнд
хамрагдахад нь туслахад туйлын их хэрэгтэй байх болно. Энэхүү карт нь зарим илүү
мэдээллийг шаардсан байж болох боловч ингэснээр хэн нэгний нууц алдагдах, гутаан
доромжлолд хүргэх эрсдэлийг бий болгож хэзээ ч болохгүй.
Хэрэв танай эрүүл мэндийн төвд үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх
картыг ашигладаг бол БЗДХ-ын хамшинж бүхий үйлчлүүлэгч бүрт заавал нэгээс олон
карт өгч заншихыг бид зөвлөж байна. Энэ нь танд энэ картыг авчирсан өөр хэн нэгэн
нь шинэ үйлчлүүлэгч байвал түрүүчийн үйлчлүүлэгчийн хавьтал болохыг тогтооход
илүү хялбар болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагаа 1
Багийнхан болон сургагч багштайгаа хамтран бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх
карт хэрэглэхийн ашигтай болон сул талыг ярилцаарай.
Хэрэв танай эрүүл мэндийн төвд бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх карт
хэрэглэдэг эсвэл хэрэглэхээр төлөвлөдөг бол хойшид анхаарах зарим зүйлийг
ярилцаарай. Түүнийг хэрхэн хэрэглэж болох вэ? Үйлчлүүлэгчийн талаарх ямар
мэдээллийг оруулах вэ? БЗДХ-ын долоон хамшинж бүрийг ялган танихад хэрэглэх
ямар нэг кодыг хийгээрэй.
Хэрэв бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх картыг хэрэглэдэггүй бол үүний оронд
хэрэглэхэд тохиромжтой ямар арга байж болох вэ? Үйлчлүүлэгчийг явуулах аргын
тоог нэмэгдүүлэхийн тулд өөр юу хийж болох вэ?
Үйлчлүүлэгчийг явуулах арга бүтэлгүйтвэл ...
Үйлчилгээ үзүүлэгчийг явуулах аргыг хэрэглэхэд бэлгийн хавьтагчтай ажиллах талаар
тусгай сургалтанд хамрагдсан ажилтан байх шаардлагатай. Ихэнх эрүүл мэндийн
төвүүдэд ийм боломж байдаггүй.
Түүнчлэн дараах хоѐр нөхцөлд үйлчлүүлэгчийг явуулсны дараа үйлчилгээ үзүүлэгчийг
явуулах шаардлагатай болж болох юм:
а) ямар нэг шалтгааны улмаас үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа ярилцахыг
зөвшөөрөхгүй тохиолдолд;
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
б) үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа ярилцахыг зөвшөөрсөн боловч бэлгийн
хавьтагч нь эмчилгээнд ирэхгүй байгаа тохиолдолд.
Үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа ярилцахыг зөвшөөрөхгүй байхад
Та хичнээн их чармайлт гаргасан ч үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа ярилцахыг
зөвшөөрөхгүй байхад үйлчилгээ үзүүлэгчийг явуулах нь гол сонголт болно.
Үйлчилгээ үзүүлэгчийг явуулахаас өөр сонголт бий юу? Доорх жишээгээр тайлбарлая.
Бэлгийн хавьтагчийн эмчилгээний нэг тунг үйлчлүүлэгчид өгч явуулах нэг сонголт
байж болох юм. Зарим үйлчилгээ үзүүлэгчид ийнхүү эмийг өгч явуулах нь хууль бусаар
худалдаалах, үгүй бол буруу хэрэглэх эсвэл олонх үйлчлүүлэгчид өмнөхтэйгээ адил
халдвар илрээгүй байхад ч энэ эмчилгээг хэрэглэж болох тул зохисгүй явдал гэж
маргаантай ханддаг. Нөгөө талаас зарим мэргэжилтнүүд энэ аргыг болгоомжтой
хэрэглэж чадвал бэлгийн хавьтагчийг яарадтай эмчлэх үр дүнтэй "сүүлийн найдвар"
байж болох юм гэж үздэг. Тэд ийнхүү эмчилгээний нэг тунг өгч явуулах аргыг
үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа ойлголцоход томоохон саадууд байгаа
тохиолдолд буюу үйлчилгээ үзүүлэгч үйлчлүүлэгчид итгэж байгаа тохиолдолд л зөвхөн
хэрэглэхийг зөвлөдөг.
Үйл ажиллагаа 2
Та бүхэн багийнхантайгаа хамтран өөр жишээн дээр энэ санааг тайлбарлах болох
юм. Хэрэв тэгвэл ямар нөхцөлд үүнийг байж болохыг тооцон үзэх вэ?
Бэлгийн хавьтагч эмчилгээнд ирэхгүй тохиолдолд
Эмчилгээнд ирэхгүй бэлгийн хавьтагчдыг эрүүл мэндийн төвийнхөө жагсаалтанд
бүртгэж авах нь үр дүнтэй бүртгэл мэдээллийн тогтолцоонд маш чухал юм. Тодорхой
хугацааны дараа, тухайлбал үйлчлүүлэгчид эмчилгээ хийснээс хоѐр долоо хоногийн
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
дараа ч эмчилгээнд ирээгүй бэлгийн бэлгийн хавьтагчдыг ялгах боломжтой байснаар
тэдэнтэй холбоо тогтоох зохион байгуулалтын өөр арга хэмжээ авах шаардлагатай
болно.
Үүний тулд эмнэлгүүдийн хооронд тоон мэдээллийг дамжуулах хэрэгтэй болно.
Жишээлбэл, амаржих газарт БЗДХ-тай эмэгтэй үйлчлүүлэгч оношлогдоход түүний
бэлгийн хавьтагч нь эмчлүүлэхийн тулд өөр эмнэлэгт хандах хэрэгтэй болно. Саад
тотгор бүрийг даван туулахын тулд бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид ч БЗДХ-
ыг хамшинжээр оношлож, эмчилж байгаа хөрш зэргэлдээ бүх төвүүдтэй хамтран
ажиллах шаардлагатай.
Товчоор хэлбэл үйлчлүүлэгчтэй хийх анхны ярилцлагын явцад ч бас үүнийг хамтран
шийдвэрлэж болно. Жишээлбэл, энэ нь үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагч бүрийн
талаарх мэдээллийг олж авахад чухал байдаг ба мөн түүнийг БЗДХ-тай болох талаар
нууцыг хадгалах боломжтой болох тул үйлчлүүлэгчийн санаа зовох зүйлгүй болно.
Үйл ажиллагаа 3
Танай эрүүл мэндийн төвд бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох талаар сургагдсан
ямар нэгэн ажилтан байна уу үгүй юу олж мэдээрэй. Шаардлагатай бол үйлчилгээ
үзүүлэгчийг явуулж бэлгийн хавьтагчтай холбоо тогтоох үйл ажиллагааг хэрхэн
явуулах явуулах, анхаарах зүйлсийн талаар танилцуулаарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
Энэ хэсэгт үйлчлүүлэгчийг явуулж бэлгийн хавьтагчтай холбоо тогтооход анхаарах
зарим зүйлсийг тайлбарлалаа. Одоо та бүрэн дараах зүйлсийн талаар мэдлэгтэй болсон
байна:
Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгоход
шаардлагатай гурван зүйлийг жагсаах;
Хэзээ үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийн нэр болон түүний талаарх
мэдээллийг олож авах хэрэгтэй болохыг ялган тодорхойлох;
Үр дүнтэй холбоо тогтооход шаардагдах зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн
боловсрол олгох, дэмжлэг үзүүлэх ур чадваруудаа хэрхэн ашиглах;
Хэрэв шаардлагатай бол:
– Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх карт хэрэглэх;
– Бэлгийн хавьтагчийг явуулах эсэхийг шийдэх.
Энэ модулын төгсгөл дэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь үйлчлүүлэгчтэй хийх
ярилцлагын төгсгөлийн хэсгийг давтах боломжийг олгоно. Хэрвээ та хүсвэл 3-р хэсэг
рүү орохын өмнө …-р хуудсыг нээн ур чадвараа бататгах дасгалыг хийж болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
3: Бэлгийн хавьтагчийг эмчлэх
Энэ нь БЗДХ-тай үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг эмчлэх талаарх жижиг хэсэг
юм. Энэ хэсэгт бид дараах гурван асуултанд хариулна:
Бэлгийн хавьтагчийг эмчлэхэд БЗДХ-ын үеийн тусламж үйлчилгээнээс хир
зэрэг ялгаатай вэ?
Бэлгийн хавьтагчид үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай юу?
Бэлгийн хавьтагчийг ямар БЗДХ-тай гэж эмчлэх вэ?
Асуулт
10. Нэгэн залуу эмэгтэй танд түүний найз залуу нь түүнийг эрүүл мэндийн төвд
очихыг зөвлөсөн тухай хэлжээ. Тэр бэлэг эрхтний шарх гэж тэмдэглэсэн код бүхий
картыг авчирсан байв.
a) Энэ бүсгүйд ямар эмчилгээ хийх вэ?
б) Түүнд үзлэг хийх үү? Хийх бол эсвэл хийхгүй бол яагаад гэдгийг тайлбарлана
уу?
Бидний тайлбарыг 41-42-р хуудаснаас харна уу.
Бататгах 10 асуултыг хариултанд байгаагаар бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэхийн
зорилго нь бэлгийн хавьтагчийг эхний үйлчлүүлэгчтэй адил БЗДХ-тай гэж үзэж эмчлэх
явдал юм. Үйлчлүүлэгчид үзлэг хийх нь чухал биш боловч өөр БЗДХ-ын шинж тэмдэг
байж болохыг анхаарах хэрэгтэй.
Чухамдаа бид үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчдад үйлчлүүлэгчийн нэгэн адил
үйлчилгээ үзүүлэх буюу өвчний түүх цуглуулж, эмчлэн, эрүүл мэндийн боловсрол
олгож, түүний бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх ѐстой.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дараах хүснэгтээс үйлчлүүлэгчийн БЗДХ-ын эмчилсэнтэй адилаар бэлгийн
хавьтагчийг хэрхэн эмчлэхийг харж болно.
Үйлчлүүлэгчид илэрсэн хамшинж Хавьтагчийн эмчилгээ
Шээсний сувгийн ялгадас
Заг хүйтэн, хламидийн халдвар гэж
Бэлгийн шархлаа эмчлэх
Үтрээний ялгадас: Тэмбүү, зөөлөн яр гэж эмчлэх
Үйлчлүүлэгч үтрээ, умайн хүзүүний
үрэвсэл гэж эмчлэгдсэн Заг хүйтэн, хламидийн халдвар гэж
Үйлчлүүлэгч зөвхөн үтрээний үрэвсэл гэж эмчлэх
эмчлэгдсэн, үтрээний үрэвсэл нь үе үе Бэлгийн хавьтагчийг эмчлэх
дахидаггүй шаардлагагүй
Бага аарцгийн үрэвсэлт өвчин
Заг хүйтэн, хламидийн халдвар гэж
Төмсөг хавдах эмчлэх
Заг хүйтэн, хламидийн халдвар гэж
Цавины булчирхай томрох эмчлэх
Нярайн нүдний салстын үрэвсэл Цавины лимфгрануломатоз гэж эмчлэх
Эцэг эхийг заг хүйтэн, хламидийн
халдвар гэж эмчлэх
Энд хэрэв үтрээнээс ялгадас гарч буй эмэгтэйд умайн хүзүүний үрэвсэлгүй боловч
үтрээний үрэвсэлтэй гэж хамшинжээр оношилсон, үтрээний үрэвсэл нь үе үе
дахидаггүй тохиолдолд түүний бэлгийн хавьтагчийг эмчлэх шаардлагагүйг
тэмдэглэжээ. Энэ тохиолдолд үтрээний мөөгөнцөр болон трихомониаз гэж
оношилсон бол эмчилнэ. Нянгийн вагинозын үед зарим ялгаа байх тул бэлгийн
хавьтагчийг эмчлэх шаардлагагүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Дүгнэлт
Энэ хэсэгт бид дараах зүйлсэд суралцлаа:
Зөвхөн үтрээнээс ялгадас гарч байгаагаас бусад тохиолдолд бэлгийн
хавьтагчийг үйлчлүүлэгчийн БЗДХ-ыг эмчилсэнтэй адилаар эмчлэх;
Үйлчлүүлэгчид үзлэг хийж, боломжтой бол өөр бусад БЗДХ-ын шинж
тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх;
Бэлгийн хавьтагчдыг үйлчлүүлэгчийн нэгэн адил эмчлээд зогсохгүй бэлгийн
хавьтагчаас асуумж авч, эрүүл мэндийн боловсрол олгож, бэлгийн
хавьтагчийг илрүүлж эмчилнэ.
Бэлгийн хавьтагчтай ярилцах явцдаа эхний үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах ѐстойгоо
санаарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тойм
Ийнхүү бид модул 6-г судлаад дуусч байна. Одоо та бүхэн:
Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх нь яагаад чухал болохыг тайлбарлах;
Тусламж үйлчилгээ авахаар хандсан үйлчлүүлэгчид учирч болзошгүй үр
дагаврыг тодорхойлох;
Үйлчлүүлэгчийг явуулах болон үйлчилгээ үзүүлэгчийг явуулж бэлгийн
хавьтагчтай холбоо тогтоох аргуудын ашигтай талыг харьцуулах;
Эхний үйлчлүүлэгчтэй ярилцах дөрвөн асуудлыг тодорхойлох;
БЗДХ-тай үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгоход шаардагдах
эрүүл мэндийн боловсрол олгох болон сэдэл төрүүлэх ур чадваруудаа
түүний бэлгийн хавьтагчдыг эмчилгээнд хамруулахдаа дахин ашиглах;
Үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчдыг эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах
зэрэг мэдлэг, чадвартай болсон.
Энэ бүх сурсан зүйлээ өөрийн үйл ажиллагаандаа хэвшүүлэх цорын ганц зорилго л
үлдэж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Модул 5-д та бүхэн БЗДХ-тай үйлчлүүлэгчид хэрхэн боловсрол олгож, зөвлөгөө өгөх,
дэмжлэг үзүүлэх талаар дадлагажсан. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө нь танд
ярилцлагын төгсгөлийн хэсэг болох бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх талаар
ярилцах үед ур чадвараа хэрхэн гаргах боломжийг олгоно.
Хэрэв та сургалтанд хамрагдаж өөр хүмүүстэй бүлэг болон ажиллаж байгаа бол
сургагч багш тань дүрийн тоглолтыг хэрхэн явуулах та юу хийхийг тайлбарлаж өгнө.
Хэрэв та бие даан судалж байгаа бол та дараах аргуудын аль нэгийг сонгох
боломжтой:
a) Модул 5-д дүрд тоглох ярилцлага өмнө нь хийсэн хүмүүстэйгээ хамран ажиллаарай.
Та өмнө нь “үйлчлүүлэгч”-ийн дүрд тоглосон бол тэр дүрдээ тоглох ба ярилцлагаа
хаана зогссон хэсгээсээ (энэ нь бэлгэвч хэрэглэхийг зааж үзүүлсний дараа буюу
үйлчлүүлэгчийн бэлгийн хамгаалах зан үйлийг олж авсны дараа байх болно) эхлээрэй.
б) Өмнө ажилласнаасаа өөр багийнхантай дүрийн тоглолт дээр ажиллаарай. Энэ удаад
та ярилцлагаа илүү өргөн хүрээнд иж бүрэн явуулах боломжтой болох ба
үйлчлүүлэгчээс асуумж авах, эсвэл үйлчлүүлэгчийг оношлосны дараа эрүүл мэндийн
боловсрол олгож, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж байгаа хэсгээс ч эхэлж болно.
Дараагийн хуудсуудад хоѐр бүлэг тохиолдлууд бий. Эхний хэсэг (дараагийн хуудсанд)
нь модул 5-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэсэгт бид хэрэглэсэн тохиолдлууд
бөгөөд сүүлийн (33-р хуудсан дахь) 4 тохиолдол нь шинэ тохиолдлууд болно.
Үйлчлүүлэгчийн үүрэг
33-р хуудсан дахь тохиолдлуудаас нэг шинэ тохиолдлыг сонгон авч, сүүлийн удаа юу
тохиолдсон тухай дурсамжаа эргэн сэргээгээрэй. Юуны өмнө таны зорилго бол
үйлчилгээ үзүүлэгчийнх элсэн ярьсан зүйл бүрт чин үнэнээр бодитойгоор хариулах
явдал юм. Гэхдээ эмчид хэцүү юм уу, эсвэл хялбархан болгох гэж бүү оролд.
Дүрийн тоглолтын дараа эхлээд та үйлчилгээ үзүүлэгчид өөрийн сэтгэгдлээ
танилцуулах ѐстой. Ярилцлагын төгсгөлд болон яг одоо юу мэдрэгдэж байгаа талаарх
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
өөрийнхөө сэтгэгдлийг үйлчилгээ үзүүлэгчид хэлэхээс гадна ярилцлагын явцад
үйлчилгээ үзүүлэгчийн ярьсан зүйлүүд танд тусласан эсвэл таныг хүнд байдалд
оруулсан гол гол хэсгүүдийг дүгнэн ярилцаарай.
Үйлчилгээ үзүүлэгч болон хөндлөнгийн ажиглагч уг дасгалын тухай дүгнэн хэлэлцэх
явцад үйлчилгээ үзүүлэгчийн биеэ авч яваа байдлын талаар өөрт ажиглагдсан зйүлсийг
нэрэлхэлгүй нэмж хэлээрэй. Таны эдгээр саналууд ярилцсан үйлчилгээ үзүүлэгчид ур
чадвараа сайжруулахад нь туслах болно.
Модул 5-д судалсан тохиолдлууд
Тохиолдол 1: Нина
Нина бол 19 настай, хотын захын ядуусын хороололд амьдардаг, биеэ үнэлэгч эмэгтэй.
Тэр бага насны нэг хүүхэдтэй бөгөөд тэр нь байнга өвддөг. Нинад үерхдэг залуу,
нөхөр, байнгын бэлгийн харьцаатай хүн байхгүй. Тэр биеэ үнэлж олсон мөнгөө алс хол
хөдөө амьдардаг гэр бүлийнхэнийхээ амьжиргаанд туслахад зарцуулж байнга явуулдаг.
Түүний гэр бүлийнхэн Нинагийн энэ явдлыг зэмлэн буруушаадаг боловч түүний
явуулсан мөнгийг нь дуртай хүлээн авдаг. Нина ДОХ-ын халдвар авахаас айдаг хэдий ч
түүний ихэнх үйлчлүүлэгчид бэлгэвч хэрэглэхээс татгалзаж дургүйцдэг. Мөн тэр
БЗДХ-ын талаар ойлголт муутай. Үйлчилгээ үзүүлэгч түүнд бэлэг эрхтний шархлаа
гэсэн онош тавиад байгаа ба Нина БЗДХ-тай болсон байх гэж айж байна.
Тохиолдол 2: Жон
Жон 24 настай, ирээдүйтэй сайн ажилтай, өөрийн гэсэн сайхан байшинтай, ганц бие
залуу. Тэр эрх чөлөөтэй амьдралыг эрхэмлэдэг, сайн эр болж харагдах дуртай, гэрлэх
бодолгүй яваа нэгэн. Тэр гурван ч хүнтэй бэлгийн харьцаатай байдаг ба мөн заримдаа
тохиоллын бэлгийн хавьталд ордог. Түүнчлэн тэр “гэр бүлтэй” эсвэл “цэвэр” эмэгтэйг
сонгодог болоч одоо яагаад шээсний сүвнээс нь ялгадас гараад байгааг ойлгохгүй
байна гэв. Ярилцлагын явцад тэр бэлгийн хавьтагчийнхаа аль нэгэнтэй хурьцахаас
өмнө ихэвчлэн судсаар мансууруулах бодис хэрэглэх буюу согтууруулах ундаа
хэрэглэдэг гэв. Үйлчилгээ үзүүлэгч түүнд шээсний сүвний ялгадас гэсэн онош тавиад
байна.
Тохиолдол 3: Амина
Амина 35 настай, гэр бүлтэй, өсвөр насны гурван хүүхэдтэй. Тэд үйлдвэрт ажилладаг
нөхрийнх нь орлогоор амьдардаг. Ярилцлагын явцад тэр зөвхөн нөхөртэйгээ бэлгийн
хавьталд ордог гэв. Сүүлийн үед нөхөр нь ажил дээрээ оройтох болсон ба үе үе
нөхөдтэйгээ нийлж архиддаг болсон гэж Амина ярив. Хэдий тийм боловч тэр нөхрөө
итгэл эвдээгүй үнэнч гэдэгт итгэж байлаа. Тэр өөрийн хэвлийн өвдөлтийн шалтгааныг
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
мэдэхгүй тул эмнэлэгт үзүүлэхээр ирсэн ба үйлчилгээ үзүүлэгч түүнд бага аарцгийн
үрэвсэлт өвчин гэсэн онош тавиад байна.
Тохиолдол 4: Ахмед
Ахмед 35 настай, гэр бүлтэй, 4 хүүхэдтэй, хөдөө амьдардаг. Түүний цавины булчирхай
хавдсан учраас хотын эмнэлэгт ирсэн бөгөөд үйлчилгээ үзүүлэгч түүнд цавины
булчирхайн томрол гэсэн онош тавьсан. Ахмед эмчийн асуж байгаа асуултанд
хариулахдаа үнэнээ хэлэх дургүй байсан бөгөөд тэр нилээд хэдэн бэлгийн хавьтагчтай
ба тэдний ихэнх нь тохиолдлын бэлгийн хавьтагч байсан. Тэр тогтмол ажлаар явдаг ба
нэг явахдаа гурван сарын хугацаагаар гэрээсээ хол ажилладаг. Тэр эхнэрийгээ 6 сартйа
жирэмсэн гэв. Ахмед гэр лүүгээ тогтмол мөнгө илгээдэг байсан боловч сүүлийн хоѐр
сарын турш мөнгө явуулаагүй. Одоо тэр өөрийн тохиолдлын хавьтагчтайгаа хамт
хотод амьдарч байна.
Шинэ тохиолдлууд
Тохиолдол 5: Болд
Болд бол 22 настай, томоохон хотын захын хороололд амьдардаг, ганц бие залуу юм.
Тэр хэдийгээр дунд сургуулиа төгссөн боловч сүүлийн гурван жил тогтвор
суурьшилтай ажиллаж чадаагүй байна. Тэр тааралдсан ажлаа хийж яваа ба
хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн жижиг бизнес эрхлэх хүсэлтэй. Түүний
найзууд ч мөн ийм нөхцөлд байна. Тэд оройг тэндхийн нэгэн бааранд хамтдаа
өнгөрөөдөг. Тэр ихэвчлэн бааранд хэдэн аяга шар айраг уудаг бөгөөд зарим үед баарны
залуу охидоос дагуулан гэртээ очдог. Тэр хэд хэдэн удаа БЗДХ-аар өвчилж байсан
боловч эмнэлэгт очиж хялбархан эмчлүүлж байсан. Одоо түүний шээсний сувгаас идээ
гоожиж багаа боловч тэр үүнд нэг их санаа зовохгүй байна.
Тохиолдол 6: Саран
Саран бол гэр бүлтэй, 4 хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэй. Тэднийх хотын дундаж
амьдралтай гэр бүл. Тэр хүүхдүүдээ сургуульд сургахын тулд нөхрийнхөө хамт ажил
хийдэг. Хоѐр сарын өмнөөс Саран ажлын газрынхаа нэгэн залуутай бэлгийн харьцаатай
болсон. Тэр бэлэг эрхтний шархлаатай болсноо мэдэнгүүт үүнийгээ нөхрөө араар нь
тавьсны гэсгээл хэмжээн үзэж нөгөө залуугаас бэлгийн харьцаагаа тасалжээ. Тэр
эмнэлэгт ирэхдээ маш их гэмшиж, сэтгэл зовж өөрийнхөө гэм буруутайг хүлээсээр
ирсэн байна.
Тохиолдол 7: Туяа
Туяа бол 15 настай, авгынхаа гэрийн үйлчлэгчээр ажилладаг охин. Тэр авгынхаа гэрт
нүүн очсоны дараа авга нь түүнийг хүчиндэж, улмаар байнга хавьтаж байхыг шаардах
болжээ. Тэр гэр лүүгээ зугтахыг оролдсон боловч авга нь түүнийг барьж авч зодож,
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
занчсан байна. Туяагийн хэвлийн доод хэсгээр өвдөөд байсан тул авга нь түүнийг
мэнэлэгт авчирчээ.
Тохиолдол 8: Бат
Бат 26 нас хүрээд тотвор суурьшилтай амьдрахаар шийдэв. Тэр 24 настай багш
эмэгтэйд дурлан, түүнтэй гэрлэхээр болжээ. Гэтэл тэр эмэгтэй нь түүнийг БЗДХ-тай
байж магадгүй гэж бодсон эмнэлэгт очихыг хүссэн байна. Тэр эмнэлэгт ирэхдээ нэгэн
карт авч ирсэн ба түүн дээр түүний сүйт бүсгүйг үтрээний үрэвсэл болон умайн
хүзүүний үрэвслээс шалтгаалсан үтрээний ялгадастай гэж тодорхойлсон байв.
Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг
Модул 5-ийн адилаар таны зорилго бол та өөрийнхөө одоогийн ур чадвар, түүнийг
сайжруулахад чухам юуг анхаарах талаар бусдын санал зөвлөмжийг сонсох явдал юм.
Тоглоомын туршид өвчтөнийг хавьтагчаа эмчилгээнд явуулахыг дэмжих, ятган
үнэмшүүлэхэд урьдын адил ур чадвараа ашигла.
Ажиглагчийн харж хянасан зүйлсэд найдаж байгаа бол энэ бүхнийг жагсаасан
хяналтын хуудсыг үзэж болно.
Дүрд тоглосны дараа үйлчлүүлэгчээс ярилцлагын үеэр мэдэрсэн зүйл, сэтгэгдлээ хэлж
өгөхийг хүсэх хэрэгтэй. Үүний дараа сургалт хир зэрэг явагдсан талаар өөрийн
сэтгэгдлээ хэлэх хэрэгтэй. Эцэст нь ажиглагч ашигласан ажиглалтын хуудсан дээр
тэмдэглэсэн зүйл дээрээ тулгуурлан өөрийн ажиглаж харсан зйүлээ хэлэх ѐстой.
Ажиглагч болон үйлчлүүлэгч юу хэлснийг тодруулан асуухаасаа бүү нэрэлхээрэй.
Хэрэв тодорхой зөв саналуудыг хүлээн авч өөрт тустай зорилготойгоор дүрийн
тоглолтын дасгалыг дуусгаж чадвал энэ нь танд ихээхэн тус болох болно.
Ажиглагчийн үүрэг
Таны үүрэг бол дүрийн тоглолтонд үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн хүн хир
амжилттай ажилласныг тун тодорхой хэлж өгөх явдал учраас ярилцлагын төгсгөлийн
хэсгийг тун анхааралтай ажиглаж хянах явдал юм.
Ярилцлага авч буй үйлчилгээ үзүүлэгчийн хийх зүйл, хэрэглэх ѐстой ур чадвартай
танилцахын тулд дараагийн хуудсанд байгаа ажиглалтын хуудсыг уншиж танилцаарай.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Ярилцлагын үргэлжлэх хугацаа 15 минут байх боловч бэлгийн хавьтагчийг илрүүлж
эмчлэх тухай ярилцах хугацаа 4 минутаас хэтрэхгүй байх ѐстой.
Та дүрийн тоглолтын явцад үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй хүний
ашиглаж буй ур чадвар хир үр дүнтэй байсан талаар ажиглан харсан зүйлээ түргэн
тэмдэглэж аваарай.
Үүний дараа та эхлээд үйлчлүүлэгчээр дараа нь үйлчилгээ үзүүлэгчээр ярилцлагын
талаар яриулах хэрэгтэй. Та эхлээд эмчийн өөрийн шүүмжлэлд нь товч хариу өгөөд
дараа нь өөрийн санал дүгнэлтээ ур чадвар тус бүрээр, эсвэл та өөрийн илүү
тохиромжтой гэсэн хэлбэрээр хэлэх хэрэгтэй. Шаардлагатай бол шүүмжлэлтэй хандаж
болох боловч аль болох эвтэйхэн байдлаар илэрхийлэх хэрэгтэй. Ярилцлагыг дүгнэж
хэлэхдээ үйлчилгээ үзүүлэгчийн эерэг сайн тал, амжилтыг нь байнга тодотгож аль
болохоор амьдралд ойр практик байдалтай байх хэрэгтэй.
Эцэст нь энэхүү дүрийн тоглолтоос сурч авсан гурван зүйлийн талаар нийтийн
ярилцлагыг өрнүүлж удирдах хэрэгтэй. Энэ модулд өгүүлээгүй өөр чухал үнэ цэнэтэй
санаа ч гарч болох юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Ажиглалтын хуудас
Үйлчилгээ үзүүлэгчийг чадварыг үнэлэхэд ашиглана:
а) Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх зүйлсийг хэлэлцсэн үү?
1. Бэлгийн хавьтагчийг эмчлүүлэхийн ач
холбогдол
2. Үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа
хэрхэн холбоо тогтоож болох
3. БЗДХ-уудын талаар бэлгийн
хавьтагчдаа юу гэж хэлж болох
4. Шаардлагатай бол бэлгийн
хавьтагчийг илрүүлж эмчлэх карт
хэрэглэх
б) Эрүүл мэндийн боловсрол олгох болон сэдэл төрүүлэх ур чадваруудыг
ашигласан уу?
1. Тайлбарлах ба зааж сургах чадвар
2. Загварчилж үзүүлэх чадвар
3. Давуу чанарыг олж дэмжих чадвар
4. Сонголт хийхэд нь туслах чадвар
5. Шийдвэрийг дэмжих чадвар
6. Шийдвэрийг дэмжих, эрчимжүүлэх
чадвар
в) Харьцааны ур чадваруудыг ашигласан уу?
1. Үйлчлүүлэгчийн яриаг дэмжих чадвар
2. Нэгтгэн магадлан шалгах чадвар
3. Тайвшруулах чадвар
4. Удирдан чиглүүлэх чадвар
5. Санаа тавих чадвар
6. Хамтран ажиллах чадвар
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Хариултууд
1. Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх нь үйлчлүүлэгч болон түүний бэлгийн
хавьтагчийг эмчилж, эрүүл мэндийн боловсрол олгож, зөвлөгөө өгснөөр
БЗДХ-ын гинжин хэлхээг таслан зогсоох зорилго бүхий чухал үйл ажиллагаа
юм. Бэлгийн хавьтагчийг үйлчлүүлэгчийн БЗДХ-ыг эмчилсний адилаар
эмчлэхийг анхаараарай. Түүнчлэн бэлгийн хавьтагчид халдварын ямар нэгэн
шинж тэмдэг илэрсэн эсэхээс хамаарахгүй буюу шинж тэмдэг илрээгүй
байсан ч эмчилгээ хийнэ.
2. Зөвхөн хоѐр тохиолдолд БЗДХ-ын эх уурхайг тогтоох боломжтой байдаг.
Үүнд:
Үйлчлүүлэгч сүүлийн хоѐр сарын хугацаанд зөвхөн нэг л хүнтэй
хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон бол халдварын эх уурхай нь
тэр хүн болно;
Үйлчлүүлэгч нь нярайн нүдний салстын салстын үрэвсэлтэй хүүхэд
бол халдварын эх уурхай ээж нь болно.
3. БЗДХ-тай байгаа тухай мэдээ нь үйлчлүүлэгч болон тэдний бэлгийн
хавьтагчийн аль алиных нь хувьд анх сонсоход өөрийн бэлгийн хавьтагчаа
буруутгах хор хөнөөлтэй байж болно. БЗДХ-ын шалтгааны талаар алдаатай,
буруу ташаа мэдээлэлтэй байгаа зарим хүмүүсийн хувьд зүй зохисгүй буюу
ноцтой байдал руу ч хөтөлж болох юм. Үйлчлүүлэгчид заримдаа халдварын
эх уурхай болох хүнийг буруушаах байдал гаргах нь бидний халдварын эх
уурхайг тогтоох боломжийг багасгах ч талтай.
Мөн заримдаа гэр бүлийн маргаан үүсэх, гэр бүл салах, аж амьдралаа алдах, нийгмээс
тусгаарлагдах хүртэл байдалд ордог. Та бүхэн багийнхан болон багштайгаа өөр
тохиолдолд гарах үр дагаврыг хэлэлцэж болно.
4. Бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх үйл ажиллагааны туршид нууцыг
хадгалах, сайн дурын үндсэн дээр явуулах гэсэн хоѐр зарчмыг байнга
баримтлах ѐстой. Үйлчлүүлэгч болон бэлгийн хавьтагчийн аль алиных нь
хувийн нууц алдагдах ѐсгүй бөгөөд хэн ч тэдний ямар нэгэн хүсээгүй
зүйлийг хийх буюу хэлэхийг албадах ѐсгүй. Энэ хоѐр зарчим нь бэлгийн
хавьтагчийг илрүүлж эмчлэх ямар ч үйл ажиллагаанд хамгийн нөлөө бүхий
хүчин зүйлс юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
5. Энэ асуултанд өгсөн та бүхний хариулт ялангуяа танай эрүүл мэндийн төвд
энэ хоѐр аргын аль нэгийг буюу хоѐуланг нь хэрэглэдэг бол биднийхээс өөр
байж болох юм. Тиймээс дараагийн хуудсан дахь бидний тэмдэглэлийг
ярилцлагадаа суурь болгон ашиглаарай.
Давуу тал Үйлчлүүлэгчийг явуулах арга Үйлчилгээ үзүүлэгчийг явуулах
арга
Үйлчлүүлэгч хавьтагчийг
илрүүлж эмчлэх бүх үйл Энэ нь хэрвээ амжилттай болбол
ажиллагаа (нууцыг хадгалах, сайн олон хавьтагчтай холбоо тогтоож
дурын үндсэн дээр байх)-нд өөрөө тэднийг эмчлэх боломжтой
хяналт тавина. болно. Энэ нь маш их үр дүнтэй.
Сул тал Эрүүл мэндийн төвөөс ямар ч Үйлчлүүлэгч бэлгийн
зардал гарахгүй. хавьтагчийнхаа нэрийг өгөхөд
бэлэн эсэхээс хамаарна.
Үйлчлүүлэгчийн бэлгийн
хавьтагчдаа хандах бэлэн
байдлаас хамаарна.
Үйлчлүүлэгч үйлчилгээ Хавьтагчийг мөшгиж олоход
үзүүлэгчээс тусламж дэмжлэг зардал, цаг хугацаа болон үйл
шаардах боломжтой. ажиллагааны бусад асуудлууд
тулгарна.
Өндөр бэлтгэл сургуультай
нэмэлт боловсон хүчин
шаардагдана.
Үйлчлүүлэгчид нууц алдагдах
вий гэсэн сэтгэгдэл төрүүлж
болно.
Магадгүй та энэ асуултын хамгийн хэцүү хэсэг нь эмчийг явуулах аргын давуу талыг
нээн олох явдал байсан гэдэгтэй санал нийлж байгаа байх. Үнэ өртгийн хувьд эмчийг
явуулах аргыг хэрэглэснээр өвчтөний олон хавьтагчтай харилцаа тогтоож тэднийг
эмчилж болох боловч нууц алдагдаж болох талтай. Яагаад? Хэдийгээр үйлчлүүлэгчийн
хавьтагчдын нэрс тодорхой байсан ч тэднийг олох явдал ихээхэн бэрхшээлтэй байдаг.
Үүний зэрэгцээ хэн нэгнийг эрж хайж байгаа үйлчилгээ үзүүлэгч маш хурдан олны
танил болдог. Иймээс бичиг цаасны ажил хэрэг болдог. Энэ талаарх бичиг баримтын
үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах эсэх нь баталгаатай байх ѐстой. Дээрх бүх учир
шалтгааныг харгалзан үзвэл үйлчлүүлэгчийг өөрийг нь явуулах арга нь хавьтагчийг
илрүүлж эмчлэх хамгийн шилдэг арга гэдэгтэй та санал нийлэх байх гэдэгт итгэлтэй
байна.
6. Бэлгийн хавьтагч нь яагаад эмчлүүлэх ѐстой болох дараах учир шалтгааныг
тайлбарлаж өгөх нь зүйтэй:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Нэгдүгээрт, үйлчлүүлэгчтэй сүүлийн хоѐр сард хамгаалалтгүйгээр
бэлгийн хавьталд орсон хүн түүнтэй адил БЗДХ-тай байх боломжтой;
Бэлгийн хавьтагчид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй боловч
халдвартай байж болно;
Бэлгийн хавьтагчдыг бүрэн эмчлүүлэх хүртэл тэдэнтэй бэлгийн
хавьталд орсон хүнд халдвар дамжих эрсдэл байсаар байна (үүнд
үйлчлүүлэгчийн дахин халдвар авах эрсдэл ч орно);
Цаг алдалгүй, бүрэн төгс эмчлүүлээгүйгээс эмэгтэйчүүдэд илүү
ноцтой хүндрэлүүд үүсч болно.
7. Энэ нь тийм ч бэрхшээлтэй биш. Үйлчлүүлэгч дахин халдвар авахаас
сэргийлэхийн тулд:
Өөрөө болон бэлгийн хавьтагчаа БЗДХ-ын эмчилгээг бүрэн төгс хийж
дуусах хүртэл бэлгийн хавьталд орохоос татгалзах;
эмчилгээний дараа зөвхөн нэг үнэнч бэлгийн хавьтагчтай байх буюу
бэлгэвч хэрэглэх, аюулгүй бэлгийн хавьтлын аргуудыг хэрэглэж
занших хэрэгтэй.
8. Дараах учир шалтгаануудын улмаас үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчийг
хэн болохыг мэдэх шаардлагатай болно:
Үйлчлүүлэгч бэлгийн хавьтагчтайгаа холбоо барихаас татгалзсны
улмаас үйлчилгээ үзүүлэгчийг явуулах шаардлагатай болсон
тохиолдолд л хавьтагчийн тлаар мэдэх шаардлаагтай болно. Гэвч энэ
тохиолдолд үйлчлүүлэгч үнэхээр хавьтагчийнхаа нэрийг өгөхийг
зөвшөөрөхгүй, тохиолдлын бэлгийн хавьтагчийнхаа нэр болон хаана
байдгийг мэдэхгүй байж болохыг санах хэрэгтэй;
Мөн өөрийн эрүүл мэндийн төвд хадгалагдаж байгаа зарим дотоод
бүртгэлийг ашиглаж болох юм. Жишээлбэл, үйлчлүүлэгч бэлгийн
хавьтагчдаасаа яагаад ямар нэгэн өвөрмөц шалтгаангүйгээр ялангуяа
бэлгийн хавьтагчид шинж тэмдэг илрэхгүй байхад эрүүл мэндийн
төвд очсоныг нь асуусан бол бэлгийн хавьтагчийг эмчлэх цорын ганц
зам нь бүртгэл болж болох юм.
9. Үзсэн бүх зүйлээ эргэн давтсан энэ хэсэг танд их ашиг тустай байсан гэдэгт
бид итгэлтэй байна. Үйлчилгээ үзүүлэгчийн хэрэглэж буй ур чадварыг бид
доорх ярилцлагад тайлбарлан харуулав. Ямар нэгэн зүйл дээр эргэлзэж
байвал өөрийнхөө үзэл бодлыг багийнхантайгаа болон сургагч багштайгаа
шүүн хэлэлцээрэй.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Алимаа “Би түүнд ямар нэг зүйл хэлж
Үйлчилгээ чадахгүй байна. Тэр намайг л
үзүүлэгч
Алимаа буруутгах байх, би түүнийг мэдэж
Үйлчилгээ
үзүүлэгч байна ...Би гэр бүлээ бодох ѐстой ...
Алимаа Хэдийгээр энэ өвчинд миний буруу
Үйлчилгээ
үзүүлэгч байхгүй байсан ч тэр намайг
Алимаа буруутгах л болно.”
Үйлчилгээ
үзүүлэгч “Түүний юу хийсэн талаар та Үйлчилгээ үзүүлэгч
Алимаа өөрийнхөө бодлыг түүнд хэлэхээсээ их Алимаагийн бодлыг бүрэн
Үйлчилгээ
үзүүлэгч айж байгаа юм байна.” ойлгосон эсэхээ дахин
баталгаажуулж байна.
“Харин ...тийм ээ, би айж байна.”
“Та энэ бүх болсон хэргийн талаар их Үйлчилгээ үзүүлэгч
сэтгэл гутарч байгааг би харж байна үйлчлүүлэгчийг ойлгон
бас таны одоогийн байдлыг би сайн өмнөөс нь харамсаж байгаагаа
ойлгож байна. Та надтай уулзахаар илэрхийлж байна. Мөн
дахин ирсэн чинь тун зөв болж. Та энэ Алимаагийн эмчтэй уулзахаар
асуудлыг шийдвэрлэхийг үнэхээр хүсч, ирсэн болон БЗДХ-ын талаарх
нөхрөө эмчлүүлье гэж байгаа юм ойлголтыг зөв зүйтэй алхам
байна.” хэмээн магтаж түүний хүч
чармайлтанд дэмжлэг үзүүлж
байна. Түүнээс гадна
үйлчилгээ үзүүлэгч энэхүү
сэтгэлийн шаналгаагаа хэрхэн
даван туулах талаар
үйлчлүүлэгчид нилээд эерэг
санаа бодол төрүүлж байна.
“Гэхдээ л би түүнд үүнийг хэлж
чадахгүй нь...”
“За тийм бол та дараах хоѐр зүйлийн Алимаад тохиромжтой сонголт
аль нэгийг хийх хэрэгтэй байна. Тэр хийхэд нь туслах зорилгоор
бас тантай адил халдвартай байж боломжит сонголтуудыг санал
болох учраас түүнийг эмнэлэгт очиж болгож байна.
үзүүлэхийг хүсэх, эсвэл таны өмнө өөр
хэн нэгэн энэ талаар нөхөртэй чинь
ярилцаж болох юм. Та алийг нь дээр
гэж бодож байна?”
“Би тэгвэл түүнийг эмнэлэгт ирж
үзүүл гэж хэлдэг юмуу?”
“Тийм ээ, ингэхэд л болно. Би түүнд Үйлчилгээ үзүүлэгч тухайн
хэлсэн дээр байх. Хэрэв би танд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд
картыг өгвөл та нөхөртөө энэ картыг хамтран ажиллах санал тавьж
эмнэлэгт ирэхдээ авч ирээрэй гэдгийг байна.
хэлж чадах уу?”
“Та түүнд эмчилгээ хийгээд улмаар
яагаад эмчлүүлэх шаардлагатай
болсныг нь хэлэх үү?”
“Би түүнд хэлнэ. Харин та түүнд юу Үйлчилгээ үзүүлэгч
гэж хэлэх гэж байна вэ?” Алимаагийн нөхөртөө юу гэж
хэлэх гэж байгааг түүнээр
дахин давтуулан
баталгаажуулах гэж байна.
Ингэснээр Алимаа өөрийн
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
Алимаа БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
хавьтагчтайгаа ярилцах үеийн
бодит байдлыг илүү сайн
ойлгож авч байна.
“Мм. Түүнд надтай адилхан зовиур
илэрч байж магадгүй, тэгвэл картыг
аваад эмнэлэгт очих хэрэгтэйг...”
10. а) Энэ залуу бүсгүйд найз залууд нь илэрсэн БЗДХ-тай адилаар эмчилгээ
хийнэ. Энэ тохиолдолд түүний найз залуу бэлэг эрхтний шархлаатай байсан
учир бэлэг эрхтний шархлааны хамшинжийн эмчилгээ хийх ѐстой.
б) Энэ залуу бүсгүйд үзлэг хийх үү? Тийм ээ, эрүүл мэндийн төвд хандсан хэн бүхэнд
үзлэг хийх боломж гарч байгаа тул энэ нь үргэлж чухал байх болно. Ингэснээр бусад
БЗДХ байгаа эсэхболон тухайн үйлчлүүлэгчид байж болох эмгэгүүдийг илрүүлэхэд ач
холбогдолтой. Бэлгийн хавьтагчид өвчин илрээгүй байсан ч түүний бэлгийн
хавьтагчийг эмчилсэнтэй адилаар эмчлэх ѐстой. Өндөр чанартай, хангалттай
лабораторийн аргуудыг ашиглан халдваруудыг оношлох боломжтой бол энэ нь
шаардлагагүй байж болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Номонд хэрэглэсэн зарим үгсийн тайлбар
Index patient Тухайн өвчин буюу халдварын улмаас анх эмнэлэгт хандсан тохиолдлыг
заахад хэрэглэдэг нэршил
Patient referral Анх эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчид бэлгийн хавьтагч нь хэн бэ
гэдгийг хэлж ойлгуулснаар, бэлгийн хавьтагчтай нь холбоо тогтоох арга
Patient referral card Үйлчлүүлэгч өөрийн бэлгийн хавьтагчид өгч тэднийг эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид хандаж оношлогоо, эмчилгээнд хамрагдахад
туслах зорилго бүхий нэрийн хуудас
Provider referral Тусгайлан сургагдсан үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан БЗДХ-
аар өвчилснийг нь анх оношлосон үйлчлүүлэгчийн бэлгийн хавьтагчдыг илрүүлж
эмчлэх арга
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
___________________________________________
Модуль 7
Бүртгэл мэдээлэл ба
хөгжлийн төлөвлөгөө
___________________________________________
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Агуулга
Модуль 7. Бүртгэл мэдээлэл ба хөгжлийн төлөвлөгөө
Өмнөх үг
Сургалтын зорилго
ХЭСЭГ 1. БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ
1. Бүртгэл мэдээлэл-тандалтын тогтолцооны
бүрэлдэхүүн болох нь
Жинхэнэ буюу төгс бүртгэл мэдээллийн ач холбогдол
Тайлангийн тэмдэгт маягтыг ашиглах нь
Тоон үзүүлэлт юуг харуулдаг вэ?
БЗДХ-ын өвчлөлийн нийт зураглалыг тандалтын
бүрэлдэхүүнүүдээр хэрхэн баяжуулах вэ?
Таны үүрэг хариуцлага
Дүгнэлт
2. Тайлангийн тэмдэгт маягтыг ашиглах нь
Бүртгэл мэдээллийн сонгодог үйл ажиллагаа
Тойм
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Хариултууд
ХЭСЭГ 2. ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
1: Удиртгал
2: Сургалтын эргэцүүлэл
3: Гүйцэтгэлийн үнэлгээ
4: Төлөвлөгөө хэрэгжүүлэх ур чадварыг төлөвлөх
5: Давтах
Түүвэр уялдаат өвчний тандалтын маягт
Номонд хэрэглэсэн зарим үгсийн тайлбар
Товчилсон үгийн тайлбар
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Өмнөх үг
Төгсгөлийн энэхүү модул нь тоон үзүүлэлтийг цуглуулах тухай хэсэг юм. Энэ нь
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо, эмчилгээний аргыг судалснаар олж авсан өөрийн
бүхий л мэдлэг, ур чадварыг ашиглан төлөвлөгөө боловсруулан гаргахад тань туслах
болно. Мэдээлэл цуглуулах гэсэн ойлголтыг бид өвчтэй илэрсэн ба эмчлүүлсэн
үйлчлүүлэгчийн тоог бүртгэх гэж ойлгосоор ирсэн. Гэтэл үр дүнтэй бүртгэж мэдээлэх
нь бүсийн төдийгүй тухайн орны Эрүүл мэндийн яам болон бусад эрүүл мэндийн
байгууллагуудын аль алинд эдийн засгийн чухал ач холбогдолтой байдаг.
БЗДХ-ыг хамшинжээр оношилж, эмчилсэн тайлан мэдээг уялдаат өвчний тандалтын
тогтолцоонд уялдуулах болон цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай
мэдээллийг олж авахад энэхүү модул туслана.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Сургалтын зорилго
Энэ модулыг судалснаар дараах мэдлэгийг олж авна. Үүнд:
- Бүртгэл мэдээллийн ач холбогдлыг тайлбарлах, үр дүнтэй тандалтын
тогтолцоо бий болгох төлөвлөгөөг ойлгох
- Эмнэлэгт суурилсан тайлангийн тэмдэгт маягтуудтай танилцах, судлах
- Уялдаат өвчнүүдийн тандалтын хэлбэрийг судлах
- Тоо үзүүлэлтүүдийг шалгах
- Өөрийн эрүүл мэндийн төвд тохиромжтой мэдээллийн ямар нэг тогтолцоог
сонгон хэрэглэх
- Үйлчлүүлэгчдэд тойрон үзлэг хийх явцад БЗДХ-ыг хэрхэн бүртгэн
мэдээлэхээ төлөвлөх
Та гаргасан төлөвлөгөөгөө дараах үйл ажиллагаанд ашиглана. Үүнд:
- БЗДХ-ын хамшинжийн оношлогоо, эмчилгээний талаар ойлголтыг үнэлэх
- Ажлын гүйцэтгэлээ өдөр өдөрт нь дүгнэх
- Өөрийгөө хөгжүүлэх зорилгоо тодорхойлох
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
ХЭСЭГ 1. БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
1: Бүртгэл мэдээлэл-тандалтын тогтолцооны хэсэг болох нь
Эхний энэ хэсэгт бид танай эрүүл мэндийн төвд үзүүлдэг тусламж үйлчилгээ биш
хэдий ч зонхилон тохиолддог БЗДХ-ууд болон бусад өвчний тандалтын тогтолцоог
жинхэнэ утгаар нь бүрдүүлж, бий болгох бүртгэл, мэдээллийн талаар үзэх болно.
Тандалт нь өвчний хяналтын үйл ажиллагаанд маш чухал бөгөөд өвчний цаашдын чиг
хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг.
“БЗДХ-ын тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь бүх улс орнуудад БЗДХ-аас
урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх дэлхий дахины бодлого чиглэлийн
гол бүрэлдэхүүн хэсэг мөн.”
ДЭМБ, НҮБ-ын ДОХ-той тэмцэх Нэгдсэн хөтөлбөрийн БЗДХ/ХДХВ/ДОХ-ын
тандалтын ажлын хэсэг, 1999 он
Бид “бүртгэл мэдээлэл” гэдэг нь тохиолдлын тоог бүртгэх энгийн арга гэж ойлгодог.
Тоон мэдээллээс бүртгэл мэдээллийн хэв шинж төдийгүй уг үйл ажиллагааг хэрхэн
явуулсныг харж болно. Тиймээс эдгээр тоон мэдээллүүд юуг харуулж чадах (мөн юуг
харуулж чадахгүй), БЗДХ-ын өвчлөлийн чиг хандлагын дүр зураглал тандалтын
тогтолцооны бусад бүрэлдэхүүн хэсгийг хэрхэн тодорхойлох, эдгээр тоон мэдээллийг
үйл ажиллагаандаа ашиглах тэрхүү мэдлэгийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэнэ.
Бүртгэл мэдээлэл нь бүхий л талаараа эрүүл мэндийн төвүүдийн өдөр тутмын тойрон
үзлэг хийхээс ялгаагүй юм. Энэ үйл ажиллагаанд ердийн тайлангийн тэмдэгт маягтыг
ашиглах ба энэ нь ямар ч эрүүл мэндийн байгууллагын бүх тусламж үйлчилгээ
үзүүлэгчид өөрийн ажлын өдрийн турш хялбархан гүйцэтгэх боломжийг олгодог.
Энэ хэсэг танд дараах зүйлсийг ойлгоход туслана:
Бүртгэл мэдээллийн талаарх шинэ ба хуучин ойлголтын хэрэгцээ
шаардлагыг танин мэдэх
Шаардлагатай тоон мэдээллийг цуглуулах болон хэрхэн хэрэглэх талаар
мэдэх
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тоон мэдээллийг тайлбарлах зарим хязгаарыг тоймлон үзэх
Тоон мэдээллийн тандалтын тогтолцооны гол утгыг илэрхийлэх
бүрэлдэхүүнд нэмэлт болох байдлыг хангах
Тандалтаар мэдээллийг хэрхэн илрүүлснээс орон нутгийн болон улс орны,
бүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд гарах үр дүнд дүн шинжилгээ хийх
Бүртгэл мэдээлэл явуулж буй мэргэжилтэн өөрийн хариуцлагыг
тодорхойлох
Жинхэнэ буюу төгс бүртгэл мэдээллийн ач холбогдол
Ямар ч тандалтын тогтолцооны амжилттай байх үндэс нь алдаагүй, үнэн зөв тоон
мэдээлэл байх ѐстой. Хэрэв эрүүл мэндийн төвүүдээс гаргаж байгаа тайлан мэдээ
баталгаатай байвал үүнд хүрэхэд төвөгтэй биш юм. Үүнийг бид “жинхэнэ буюу төгс
бүртгэл мэдээлэл” гэж нэрлэдэг.
Өнөөг хүртэлх сүүлийн хэдэн жилд зарим бүс нутагт тайлан мэдээг зөвхөн харуулдан
тандалтын цэгүүдээс авч байлаа. Энэ нь сайн тоноглогдсон тандалтын цэгүүд төдий л
хангалттай байгаагүйтэй холбоотой байсан ба бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны
тулгамдсан асуудал болж байв.
Тайлан мэдээ нь бүх үйлчилгээ үзүүлэгчдээс ирж байх ѐстой ба Эрүүл мэндийн яам
зэрэг төв байгууллагууд хяналт хийж, шаардлага тавьж байх үүрэгтэй.
Одоогийн байдлаар ерөнхийдөө БЗДХ-уудын тайлан дахь өртсөн ба өвчилсөн тоо нь
үнэн байдал дээрх дүр зургаас доогуур харагдаж байна. Үүнийг дутуу бүртгэгдэх гэж
нэрлэдэг. Эмнэлэгт дутуу бүртгэгдэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид
БЗДХ-тай холбоотой зөвлөгөө өгсөн бүх тохиолдлыг тайланд оруулдаггүйтэй
холбоотой. Тайлагнах энэхүү тогтолцооны алдааг арилгаж чадвал үйл ажиллагаа
амжилттай болох болно. БЗДХ-ын хамшинж илэрсэн (өвчлөөгүй) бүх тоо өргөн
утгаараа клиникийн түвшинд дутуу үнэлэгддэг. Иймээс ихэнх үйлчлүүлэгчид тусламж
үйлчилгээ авч чадахгүй, үлдсэн хэсэг нь хувийн хэвшлийн эмнэлэгт хандах буюу
өөрийгөө эмчлэх ба энэ нь тайлан мэдээнд тусгагддаггүй.
Хүн амын дундах халдвар, өвчлөлийн тоог бүрэн төгс, үнэн зөв тодорхойлох энгийн
аргын нэг нь хүн амд суурилсан судалгаа бөгөөд БЗДХ-тай хүмүүсийн тоог эмнэлгээр
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
үйлчлүүлсэн нийт хүн амд харьцуулан тогтооно. Дутагдалтай тал нь ямар ч байдлаар
дутуу бүртгэгдэхэд баримжаалсан мэдээллийг өгч болно.
Тайлангийн тэмдэгт маягтыг ашиглах нь
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бодитой найдвартай,
чанартай тоон мэдээллээр хангах үүрэгтэй. Хэрвээ энэ бүхнийг сахин баримталж байх
хүмүүсийн хариуцлага ба зөв ажиллах боломжгүйгээс хамааран бүртгэл мэдээллийн
тогтолцоо алдагдах асуудал гарна. Иймээс бүртгэл мэдээллийн нэгжийн хэвийн үйл
ажиллагааг алдагдуулахгүй ажиллах нь чухал юм.
Олонх тусламж үйлчилгээ үзүүлэгчид БЗДХ-ын тохиолдлыг бүртгэх тайлангийн
тэмдэгт маягтыг бөглөөд, тоогоо танилцуулаад л болдог. Тайлангийн тэмдэгт маягтын
мэдээнд ордог тохиолдол бүрт зураас хийснээр оноо өгнө. Жишээлбэл дараах
тохиолдолд 3 тохиолдол бүртгэгдсэн байгааг харуулна.
ШШШOO
OOOOO
Зарим эрүүл мэндийн төвүүд тайлангийн тэмдэгт маягтыг өвчний хэлбэлзэл болох
шинэ тохиолдлыг бүртгэхэд ашигладаг. Тайлангийн тэмдэгт маягт нь хурдан,
үргэлжлүүлэхэд энгийн байх ѐстой. Ингэснээр тайлагнах бүрт нууцлал хэзээ ч
алдагдахгүй байх талтай.
Тоо мэдээллийг цуглуулах
Өвчлөлийн ерөнхий тайлан мэдээнд БЗДХ-ыг ерөнхийд нь, ялгахгүйгээр оруулах нь
тандалтад хэрэгцээтэй мэдээллийг бий болгодоггүй. Бидэнд хамшинж бүрээр
оношлогдсон хүмүүсийн тоо харагдаж байх тайлангийн маягт хэрэгтэй.
Тайлангийн нэг чухал ач холбогдол нь өвчлөлийн чиг хандлагыг харуулж байх явдал
юм. Иймээс:
Бүртгэгдсэн тохиолдлууд нь шинэ тохиолдлуудаар хязгаарлагдсан байх
Мөн нас, хүйсний бүлгээр ангилагдсан байх ѐстой.
Иймээс тайлан нь зөвхөн эмчлэгдсэн хүмүүсийн тоог харуулсан тайлангаас ялгаатай
байх ѐстой. Тайланд тусгагдсан хүмүүсийн тоо нь хүн бүр нэг удаа бүргэгддэг. Гэвч
хамшинжээр бүртгэсэн тайлан мэдээнд зарим хүмүүс 2 ба түүнээс дээш удаа орсон
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
байж болох ба тухайлбал нэг өвчтөнд ялгадас гарах ба бэлэг эрхтэн дээр шарх гарах
шинж илэрсэн байж болох юм.
Тоон мэдээлэл юуг харуулах вэ?
Модул 1-ийг судлах явцад та өөрийн оршин суугаа бүсийн орон нутгийн болон олон
улсын БЗДХ-ын статистикийн тоон үзүүлэлтүүдтэй танилцаж, эдгээр мэдээлэл юуг
харуулж байгаа талаар ярилцсан.
Одоо хэрэглэж байгаа бүртгэгдсэн тоо мэдээллийн хязгаарлагдмал байдлыг
өөрийнхөөрөө тайлбарлахын тулд дараах 4 асуултанд хариулна уу.
Асуулт
1. Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдэг бол хэвлийн
доод хэсгийн өвдөлт байдаг. Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?
2. Сүүлийн хоѐр жилд бүртгэсэн өвчлөлийн тоон мэдээллээс харахад БЗДХ-ын
улмаас эмчлэгдсэн хүмүүсийн дунд бэлгийн шархлаатай оношлогдсон хүмүүсийн
эзлэх хувь нэмэгдсэн байна. Үүнийг бид хэрхэн тайлбарлаж болох вэ?
3. А бүсэд бусад бүсүүдтэй харьцуулахад БЗДХ-ын улмаас эмчлэгдсэн тохиолдлын
тоо бага байгаа дүр зураг гарчээ. Энэ нь юуг харуулж болох вэ?
4. Сүүлийн хоѐр сард үндэсний хэмжээнд БЗДХ-ын улмаас эмчлэгдсэн тохиолдлын
тоо буурсан зураглал гарчээ. Энэ нь юуг харуулж болох вэ?
Хариултыг 29-р хуудаснаас харна уу.
Эдгээр асуултуудын хариултаас харахад тухайн хэсэг дэх мэдээлэл нь буцахааргүй,
найдвартай байх ба иймээс ямар ч тайлан мэдээнд дүгнэлт хийхдээ маш анхааралтай
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
байх ѐстой юм. Гэвч энэ нь таны гаргасан бүртгэл мэдээллээр юуг ч илрүүлдэг гэсэн
утгатай биш юм. Бусад бүртгэл мэдээлэлтэй харьцуулан судалснаар дараах
зураглалуудыг харж болно:
БЗДХ-тай байж болох шалтгааны улмаас эмчлүүлсэн өвчтөний тоо болон
энэ нь нийт эмчлүүлсэн өвчтөний тоотой ямар харьцаатай байгааг;
Тодорхой хамшинж бүхий үйлчлүүлэгчдийн харьцаа (Асуулт 1-ийн
хариултанд БЗДХ-уудыг илүү тодорхойлох шалгуур үзүүлэлт болох
хамшинж нь эрэгтэйчүүдэд шээсний сувгаас ялгадас гарах шинж байдаг
бол эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчид аль алинд нь бэлэг эрхтний шарх
байдаг тухай бид бичсэн);
(БЗДХ-ын хамшинжүүдийн шинэ бүртгэгдсэн тохиолдлуудаас) Эмнэлэгт
хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийн дунд БЗДХ-ын хамшинж илэрсэн
тохиолдол;
(шинж бүртгэгдсэн тохиолдлууд болон эмчилгээний дараах хяналтанд
байгаа хүмүүсээс) Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийн дунд БЗДХ-ын
тархалтын үзүүлэлт;
(хэрэв та хүн амын дундах эмнэлзүйн зураглалыг мэдэж байгаа бол) таны
сонгосон хүн амын дундах БЗДХ-ын өвчлөлийн дундаж утга;
(энэ мэдээллээс) танай эмнэлэгт БЗДХ-ыг хамшинжүүдээр оношлох
эмчлэх үйл ажиллагаанаас ажлын ачаалал шалтгаалдаг бол зарим талаар
ирээдүйн ажлын ачаалалд боломж олгодог.
Төгсгөлд нь таны тараасан болон хүлээн авсан бэлгийн хавьтлын картуудын
жагсаалтууд нь танд бэлгийн хавьтагчдын бүртгэлийн ердийн тайлан болж, бидний
хөтөлбөрийн чухал алхам болох болно.
БЗДХ-ын өвчлөлийн нийт зураглалыг тандалтын бүрэлдэхүүнүүдээр
хэрхэн баяжуулах вэ
Таны бүртгэл мэдээлэл олон том тандалтын хөтөлбөрүүдийн зөвхөн нэг бүрэлдэхүүн
хэсэг нь болж болох ба энэ нь бидний мэдэж байгаад бага ч гэсэн хувь нэмрээ оруулж
болох юм.
Эхний газарт, тухайлбал танай улс буюу бүсэд илүү чадвартай “харуулдан тандалт”-ын
эмнэлгүүд байгаа бол тэдгээрт тэмбүүгийн ийлдэс судлалын шинжилгээ болон бусад
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
зонхилон тохиолдох буюу амь насанд аюултай өвчнүүдийн лабораторийн
шинжилгээнүүд хийгддэг тул илүү нарийвчилсан мэдээллүүдийг цуглуулах
боломжтой.
Хоѐр дахь газарт үндэсний (эсвэл өргөн талбайг хамарсан) тандалтын тогтолцоо нь
тохиолдлын бүртгэлийн нэмэлт дөрвөн том бүрэлдэхүүн байна. Үүнд дараах нэмэлт
бүрэлдэхүүнүүдийг багтаана:
Тархалтын үнэлгээ ба хяналт. Тархалтын үнэлгээ нь өвчний цар хүрээг
бүхлээр нь харуулахыг оролддог. Үүний гол зорилгын нэг нь илүү
эрсдэлтэй бүлгийнхнийг ангилан, ялгаж авах явдал юм (Үүнд БЗДХ,
ХДХВ-ийн халдвар, хумхаа гэх мэт өвчнүүдэд өртөх өндөр эрсдэлтэй хүн
амын бүлгийг багтаана).
БЗДХ-ын хамшинжийн шалтгааны үнэлгээ. БЗДХ-ын нарийн
мэргэжлийн эмнэлэг болон лабораториуд БЗДХ-ын хамшинжийг үүсэхэд
хүргэж байгаа шалтгаан (үүсгэгч)-ыг тодорхойлдог. Энэхүү үнэлгээ нь
тухайн өвчин болон хамшинжийг үүсгэж байгаа шалтгааныг тодорхой
үечлэлтэйгээр (2-3 жилд нэг удаа) эргэн үнэлж байхыг хэлнэ. Энэ хооронд
оношлогооны аргууд боловсронгуй болж, шинээр бий болсоор байна.
Нянгийн эсрэг эмийн даслын хяналт. Дэлхий дахинд заг хүйтэн (болон
бусад халдварууд)-ий эмэнд дасал үүсэх байдал нэмэгдсээр байна. Энэ нь
аливаа халдварын үед эмийн бодисын үр дүнг лабораториор тогтмол
тогтоож байх, ингэснээр үр дүнтэй байгаа эмийн бэлдмэлийг тогтоон,
хэрэглэж байхыг шаардаж байна.
Өвөрмөц судалгаанууд. Өвөрмөц судалгаанууд нь байнгын тойрон үнэлгээ
хийж байхыг ихэнхдээ шаарддаг. Жишээлбэл, үүнийг халдварын
нарийвчилсан дэгдэлтийн үед ашиглаж болох юм. Ойролцоогоор 3 жилийн
давтамжтайгаар хамшинжийн оношлогоо, эмчилгээний аргын
хэрэгжилтэнд байнгын тойрон үнэлгээ хийж байх нь зүйтэй.
БЗДХ-ын өвчлөлийн бүртгэл мэдээллийг багтаасан Үндэсний хэмжээнд өвчний иж
бүрдмэл бүртгэл мэдээллийн тогтолцоотой эрүүл мэндийн салбарын эрх баригчид
өвчний одоогийн болон хэтийн зураглалыг бодитойгоор гаргаж чадах ба ингэснээр
дараагийн үйл ажиллагааг төлөвлөхөд ихээхэн тустай болно. Өөрөөр хэлбэл тэд аливаа
үйл ажиллагааг төлөвлөх суурь болох уг мэдээллийг хэрэглэх боломжтой болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бүртгэл мэдээллийг системтэй, бүрдмэл байлгахын тулд Дэлхийн Эрүүл Мэндийн
Байгууллагаас Уялдаат өвчний тандалтын маягтыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ
маягтын загварыг 42-р хуудаснаас харна уу.
Бэлэн болсон мэдээллийг ашиглах нь
БЗДХ-ууд (ХДХВ-ийн халдвар)-тай тэмцэхийн тулд үйл ажиллагааны тодорхой
стратегитэй байх ѐстой. Танай бүс нутаг төдийгүй эрүүл мэндийн байгууллага болон
танай үйлчлүүлэгчид ч танай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөгөө ба
үнэн, бодитой үндсэн мэдлэгийн дээр үндэслэсэн зөвлөгөөнөөс ашиг олж болох юм.
БЗДХ-ын тандалтаас олж авсан мэдээлэл нь танд дараах хоѐр тохиолдолд туслана.
Үүнд:
Танай эрүүл мэндийн байгууллагыг өөрийн үйл ажиллагааны
төлөвлөгөөтэй болоход туслана.
Гарсан зөвлөмж нь танай орны эрүүл мэндийн үйлчилгээний удирдамж
болох ба эх үүсвэрийг та өгч байх боломжтой болно.
(Зарим улс оронд эрүүл мэндийн үйлчилгээний өнгө төрх маш их ялгаатай байдаг
боловч илүү өгөөжтэй ховор эх үүсвэрийг хамруулснаар эндээс олж авах мэдээллийг
ашиглах нь илүү чухал байдаг.)
Бид танд үүнийг амьдрал дээр хэрхэн хэрэглэх талаар бодох боломж олгож байна.
Асуулт
5. Бүртгэл мэдээллийн хэрэглээ болон ашиг тусыг авч үзэх дараах хоѐр асуултанд
хариулна уу
а) Хэрвээ бүртгэл мэдээлэлд БЗДХ-ын хамшинжээр оношлогдсон шинэ
тохиолдлын тоо болон давтамжийн зөв тоон мэдээгээр хангасан бол
танай эрүүл мэндийн төв олж авсан уг мэдээллийг яаж илүү сайн ашиглах
вэ?
б) Бүсийн болон улс орны эрүүл мэндийн үйлчилгээнд тоон мэдээлэл бүр
ямар ашигтай байж болдог вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Бидний тайлбарыг 29-р хуудаснаас үзнэ үү.
Тандалтын бүх бүрэлдэхүүн Үндэсний болон бүсийн хэмжээний төсөвт тодорхой ажил
болж орвол төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөгчид дараах үйл
ажиллагаанд эрх өгч болох юм.
Сүүлийн үед бүртгэгдсэн халдварын өвчлөлийн дотор өвчний чиг
хандлагын талаар өөрийн мэдээллийг хамгаалах
Эмчилгээний шинэ аргуудыг зөвлөх
Үйлчлүүлэгчдийг шаардлагатай бусад мэдээллээр хангах
Өвчний тархалтыг хянах практик зохион байгуулалтын төлөвлөгөө
гаргахад тань туслах
Танай эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ үзүүлэгчид болон эмийн
бэлдмэлийн төсвийг тооцоход зохих хувь нэмрээ оруулах
(Мэдээж практик талаас богино хугацаанд бидний хүсэн хүлээж байгаа бүхэнд хүрэх
боломжтой болно.)
Таны үүрэг, хариуцлага
Одоо тайлангийн зорилт руу эргэн орцгооѐ. Ямар нэг бүрэн хөтлөгдсөн, тайлан дахь
тоон мэдээллийн чанар нь яг батлагдсан жагсаалтыг сонгон авъя. Түүний түлхүүр нь
цаг хугацаа байна. Хэрэв та үргэлж зөвшөөрөгдсөн хугацаанд нь бүртгэдэг бол таны
бүртгэл мэдээнүүд найдвартай байх болно. Энэ нь тайлангийн тэмдэгт маягтын
жагсаалтыг гаргахад хялбар болгодог. Маягтыг үргэлж гарын дороо байлгах
шаардлагатай. Зөвхөн та л бүртгэл мэдээллийн ажлыг хийдэг байвал тайлангийн
хадгалалт найдвартай ,бүртгэл мэдээлэл үр дүнтэй, хурдан шуурхай, хялбар байх нь
эргэлзээгүй.
Тайлан хамгаалалтыг тодорхой давтамжтайгаар хийж байх нь чухал. Ийнхүү байнгын
мэдээг тайлагнах нь төвд нийлүүлсэн мэдээний найдвартай байдлыг хангахад ач
холбогдолтой. Өвчний хандлагын дүн шинжилгээ нь ихэвчлэн үргэлжлэх хугацааны
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
(тухайлбал ижил үзэгдлийн хувьд нэг жилийн хугацаанд өөр нэг жилийнхээс эсрэг
байх) харьцуулалт дээр үндэслэсэн байна. Тогтмол хугацаанд (ихэвчлэн сарын сүүлд)
тайлангийн тэмдэгт маягтыг цуглуулахын тулд зарим өвөрмөц хариуцлага тооцох нь
эмх цэгцтэй тогтмол болгох хамгийн сайн арга зам юм. Хувилах, дүнг нэгтгэх, дараа нь
маягтуудыг илгээх нь нүсэр ажил байдаг.
Ямар ч цагт ялгаагүй бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг ийнхүү нүсэр ажил болгох
шаардлагагүй болохыг бид батлаад байна. 2-р хэсэгт өөрийн үйл ажиллагаанд
хэрэглэхэд дадлага олгох үүднээс танд асуулт тавих болно.
Дүгнэлт
Танай эрүүл мэндийн байгууллагад эмчлэгдэж, бүртгэл мэдээнд орсон БЗДХ-тай болон
хамшинж илэрсэн үйлчлүүлэгчдийн тоо өвчлөлийн тоогоор танай эрүүл мэндийн
төвийн өвчний зураглалын чиг хандлагыг тогтоох боломжтой болно. Мөн БЗДХ-ын
тандалтын томоохон тогтолцоо бий болоход туслана. Олж авсан мэдлэгээ ашиглаж
үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд БЗДХ-ын өвчний урьдчилан
сэргийлэлт, хяналтын төлөвлөгдсөн стратегид чухал үүрэг гүйцэтгэж болно.
Тусламж үйлчилгээ үзүүлэгчид хамшинж бүрээр оношлогдож, эмчлэгдсэн шинэ
тохиолдлыг бүртгэн, тайланд насны бүлэг, хүйсээр тусгасан байна. Ингэснээр бүртгэл
мэдээ нь хавьтлыг илрүүлэх энгийн бүртгэл болох болно. Уялдаат өвчний тандалтын
маягтыг ашиглах нь төлөвлөсөн зорилтын хүрээнд орон нутгийн, бүсийн болон
үндэсний хэмжээнд өвчний тандалтыг хамтад нь бүрдүүлэхэд туслана.
2-р хэсгийн төгсгөлөөр та өөрийн үйл ажиллагаанд тэмдэгт тоон мэдээллийг оруулах
нь энгийн, хялбар болохыг та хүлээн зөвшөөрнө гэдэгт бид итгэлтэй байна. Үнэн зөв
хөтөлсөн мэдээ, тайланг хадгалах нь зүйтэй.
2: Тайлангийн тэмдэгт маягтыг ашиглах нь
Бидэнд туслаж чадах бүртгэл мэдээллийн арга гэдэг нь тогтоогдоод байгаа одоо
өөрсдийн аливаа өвчний бүртгэлийн гол багаж хэрэгсэл болох тайлангийн тэмдэгт
маягт руу эргэн оръѐ.
Энэ хэсэг танд дараах мэдээллийг өгнө:
Тайлангийн энгийн тэмдэгт маягтыг ашиглан тэмдэглэсэн тоон мэдээллийг
өөрөө танилцуулах
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тоон мэдээллийг унших, тэмдэглэл хөтлөх;
Өөрийн өмнөх ажлын дадлага туршлагаа ашиглах.
Дараагийн хуудсанд БЗДХ-уудыг бүртгэхэд ашиглах тайлангийн тэмдэгт маягтын
загварыг харах болно.
Дараах асуудлуудыг тэмдэглэнэ үү:
Энэ тайлангийн маягт нь хөтлөхөд хялбар;
Энэ нь БЗДХ-уудын байж болох шинэ тохиолдлуудыг бүртгэж мэдээлэхэд
хэрэглэгдэнэ;
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдзийн өвчлөлийн тохиолдлыг ялгаж бүртгэнэ;
Эмнэлзүйн зургаан хамшинжийг хүйсээр гаргах боломжтой;
Насаар нь бүлэглэн тодорхой үечлэлтэй таван бүлэгт хуваан өвчлөлийг
бүртгэнэ;
Босоо багана ба хэвтээ мөрийн дагуу нийт дүнг гарган ашиглах
боломжтой;
Тараасан бэлгийн хавьтагчийн карт болон хүлээн авсан бэлгийн
хавьтагчийн картийг бүртгэх хэсэг багтсан.
Таныг чиглүүлэхэд туслах зарим хялбар асуулт бүхий маягтыг бид ашиглана.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тайлангийн маягт 1: Бэлгийн замаар дамжих халдвар
Эмнэлгийн нэр: ____________________ Ажилтны нэр __________________
Дүүрэг: ___________________________ Хаяг: ________________________
Сар: _____________________________ Гарын үсэг ___________________
Эмнэлзүйн 0-9 нас Эрэгтэйчүүд – шинэ тохиолдол 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас
Үтрээний ялгадас OOOOO ШOOOO
OOOOO OOOOO ШШШOO ШOOOO OOOOO
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO ШШOOO
OOOOO ШШOOO ШOOOO ШOOOO OOOOO
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO ШOOOO
булчирхайн томрол OOOOO OOOOO ШOOOO OOOOO OOOOO
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO
Бэлгийн үү OOOOO ШШOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эрэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO
Эмнэлзүйн 0-9 нас Эмэгтэйчүүд – шинэ тохиолдол 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас
Үтрээний ялгадас OOOOO ШШOOO
OOOOO OOOOO OOOOO ШШШШO OOOOO
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO ШOOOO ШШOOO OOOOO
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
булчирхайн томрол OOOOO ШOOOO ШШШШO ШШOOO ШШOOO
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO
Бэлгийн үү OOOOO OOOOO OOOOO ШOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эмэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO
Тараасан хавьтлын
карт
Хүлээн авсан
хавьтлын карт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
6. Тайлангийн 1-р тэмдэгт маягт (хуудас 16)-д тулгуурлан тайлангийн тэмдэгт
маягтуудыг унших дадлагад тань туслах зорилгоор бэлтгэсэн доорх асуултуудад
хариулна уу.
а) Тайлангийн тэмдэгт маягтыг харуулах хугацааны туршид эрэгтэйчүүдийн
дунд бэлгийн шархлааны хэдэн шинэ тохиолдол бүртгэгдсэн бэ?
б) Эдгээрийн хэд нь 10-19 насны эрэгтэйчүүдийн дундах бэлгийн шархлааны
шинэ тохиолдол байсан бэ?
в) Эмэгтэйчүүдийн дунд бэлгийн шархлааны хэдэн шинэ тохиолдол бүртгэгдсэн
бэ?
г) Бэлгийн шархлаатай эмэгтэйчүүдийн шинэ тохиолдлын дотор аль насныхан
илүүтэй өртсөн байна вэ?
д) Эрэгтэйчүүдийн дунд шээсний сувгаас ялгадас гарсан хэдэн тохиолдол
бүртгэгдсэн бэ?
е) Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд БЗДХ-ын хамшинж илэрч оношлогдсон
шинэ тохиолдлын нийт тоо ямар байна вэ?
Бидний тайлбарыг 30-31-р хуудаснаас үзнэ үү.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Одоо тайлангийн 2-р тэмдэгт маягтыг анхааран үзэж,
асуулт 7-д хариулна уу.
Тайлангийн маягт 2: Бэлгийн замаар дамжих халдвар
Эмнэлгийн нэр: ____________________ Ажилтны нэр __________________
Дүүрэг: ___________________________ Хаяг: ________________________
Сар: _____________________________ Гарын үсэг ___________________
Эмнэлзүйн 0-9 нас Эрэгтэйчүүд – шинэ тохиолдол 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас
Үтрээний ялгадас OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
булчирхайн томрол OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO
Бэлгийн үү OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эрэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO
Эмнэлзүйн 0-9 нас Эмэгтэйчүүд – шинэ тохиолдол 40-өөс Бүх тохиолдол
хамшинж 10-19 нас 20-29 нас 30-39 нас дээш нас
Үтрээний ялгадас OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бэлгийн шарх OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Шархгүй цавины OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
булчирхайн томрол OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Төмсөг хавдах OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO
Бэлгийн үү OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бусад БЗДХ-ууд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
Бүх эмэгтэйчүүд OOOOO OOOOO OOOOO OOOOO OOOOO
OOOOO OOOOO OOOOO
Тараасан хавьтлын
карт
Хүлээн авсан
хавьтлын карт
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Асуулт
7. Тайлангийн 2-р тэмдэгт маягт (хуудас 18)-д тулгуурлан тайлангийн тэмдэгт
маягтуудыг хөтлөхөд тань туслах зорилгоор бэлтгэсэн доорх тохиолдлуудыг
тэмдэглэнэ үү.
Тухайн үед БЗДХ-тай байж болох шинэ тохиолдлуудын эмнэлзүйн хэлбэрүүдийг
харж болно. Тэдгээр нь:
Шээсний сувгийн ялгадастай 18 настай эрэгтэй;
Бэлэг эрхтэн дээр том хэмжээний шарх гарсан 15 настай охин;
Зан үйлийн эрсэдлтэй, үтрээнээс ялгадас гарах хамшинж илэрсэн 30 настай
эмэгтэй;
Бэлэг эрхтэн дээр шарх гарсан 15 настай эрэгтэй;
Төмсөг хавдах шинж илэрсэн 40 настай эрэгтэй;
Бэлэг эрхтэн дээр шарх гарсан 22 настай эмэгтэй;
Асуумж, үзлэгээр БЗДХ-тай байх магадлалтай, үтрээнээс ялгадас гарч
байгаа 31 настай эмэгтэй;
Бэлэг эрхтэн дээр шарх гарсан 35-36 насны эмэгтэй.
Үүнийг тайлангийн 2-р тэмдэгт маягтад тэмдэглэнэ үү.
Нийт дүн дээр нэмээрэй.
33-р хуудсан дахь хөтөлсөн тайлангийн тэмдэгт маягттай харьцуулан харна уу.
Бүртгэл мэдээллийн сонгодог үйл ажиллагаа
Энэ хэсгийн төгсгөлд эрүүл мэндийн төвүүд дотор сонгодог бүртгэл мэдээллийн үйл
ажиллагаатай болсон байна:
1. Сар ба долоо хоног бүрийн эхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч
тайлангийн маягтанд орох шаардлагатай БЗДХ-ын улмаас эмчлэгдсэн шинэ тохиолдол
буюу өвчтөн бүрийг бүртгэх шинэ тайлангийн маягтыг хөтөлж эхэлнэ.
2. Сар ба долоо хоног бүрийн төгсгөлд бүртгэл томилогдсон үйлчилгээ үзүүлэгч буюу
ажилтан тайлангийн маягтуудыг хураан авч, тоон мэдээлэлд харьцуулалт хийнэ.
3. Тоон мэдээллийг нэгтгэсний дараа дараагийн шатны төв байгууллагад илгээнэ.
Мэдээллээс Уялдаат өвчний тандалтын маягтад оруулах мэдээллийг татан оруулаад
дараагийн шатанд илгээнэ. Уг мэдээллийг мөн Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл
мэндийн тандалтын нэгж рүү илгээнэ.
4. Тандалтын нэгж дээр хүлээн авсан бүх тоон мэдээллийг эмхэтгэн, тогтмол
хугацааны мэдээлэл бэлтгэн шаардлагатай байгууллага, мэргэжилтэнд тараана.
21-23-р хуудсан дахь Төлөвлөгөө А хэсэгт танай эрүүл мэндийн байгууллагад ямар нэг
тоон мэдээллийг цуглуулахад ямар асуудлууд тохиолдож болох талаар асуултуудыг
асуух болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Тойм
Одоо таныг бүртгэл мэдээлэл нь яагаад ийм чухал байгаа ба үүнийг хялбар болгохын
тулд таны өдөр тутмын үйл ажиллагаанд БЗДХ-ын тайлангийн маягтыг ашиглах
шаардлагатай гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Нарийн бүртгэл мэдээлэлгүйгээр танай улс төдийгүй бүс нутаг, танай эрүүл мэндийн
байгууллага ч БЗДХ-ын дэгдэлтийг чиг хандлагыг хянах боломжгүй болно. Үүнээс
илүү чухал нь цаашид эмчилгээнд хэрэглэх эмийн бэлдмэлүүд болон хүртээмжтэй
үйлчилгээг төлөвлөх боломжгүй болж болох юм. Тоон мэдээлэлгүйгээр эмчилгээ
төдийгүй эрүүл мэндийн боловсрол олгох, хавьтлыг илрүүлж эмчлэх үйл ажиллагаа ч
үр дүнтэй болохгүй байж болох юм.
Ямар ч улс оронд нийт өвчний хяналт, тандалтын хэсэг болох БЗДХ-ын хамшинжийн
илрэлийн төлөв байдлыг бидний мэдэх болсон Уялдаат өвчний тандалтын маягт
харуулдаг. Танай бүс нутагт зарим нэг өөрчлөлт шаардлагатай байгаа бол энэ нь
бидний санал болгож буй энэхүү загвар байх болно.
Бүртгэл мэдээлэлд таны үүрэг чухал зүйлийн нэг нь байх болно. Өөрийн эрүүл
мэндийн байгууллагын БЗДХ-ын тусламж үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй
үзүүлэхэд боловсронгуй, нарийн бүртгэх боломжтой тайлангийн маягтыг ашиглах нь
туслах болно.
Энэхүү сургалтын гарын авлагын дараагийн хуудсан дахь Үйл ажиллагааны
төлөвлөгөөг харна уу. Одоогийн хэрэглэж байгаа бүртгэл мэдээллийн аргыг эргэн нэг
харахад тань туслах болно.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Төлөвлөгөө А. Ажилласан туршлагаасаа суралцах
Хэрэв танай эрүүл мэндийн төв бүртгэл мэдээллийн тогтолцоогоо бэхжүүлж байгаа
бол энэхүү төлөвлөгөөг хөтлөөд үзээрэй. Та удирдагч болон сургагч багш эсвэл
хамтран ажиллагчтайгаа зөвшилцөн ажиллах шаардлага гарч болзошгүй.
Арга
Танай эрүүл мэндийн төв бүртгэл мэдээллийн ямар аргыг хэрэглэдэг вэ?
Энэ арга нь танай эрүүл мэндийн яам болон хяналтын хэсгээр зөвшөөрөгдсөн үү?
БЗДХ-ын хамшинжээр оношлогдсон тохиолдлын мэдээ, тайланг бусад бүртгэгддэг
өвчнүүдийн мэдээ тайлангаас тусад нь хадгалдаг уу?
Хэрэв тийм бол эдгээр нь нууц алдагдахаас хэрхэн хамгаалагддаг вэ, та үүнд
итгэлтэй байна уу?
БЗДХ-ын ямар хамшинжийн тохиолдлууд танай тайлангийн маягтад бүртгэгддэг вэ?
Таны тайланд насны бүлгээр нь хэрхэн ангилсан бэ (хэрэв бүгдийг нь бол)?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Танай байгууллага БЗДХ-тай үйлчлүүлэгчдийн бэлгийн хавьтагчдыг хэрхэн тогтоож,
хяналт тавьдаг вэ? Бэлгийн хавьтагчийг бүртгэх карт ашигладаг уу, эмчилгээ ба
түүний үр дүнг хэрхэн тэмдэглэдэг вэ?
Тайлан буюу уялдаат өвчний тандалтын маягтыг хэнд илгээдэг вэ?
Тайлан буюу уялдаат өвчний тандалтын маягтыг ямар хугацааны давтамжтай
илгээдэг вэ?
Захиргаа, удирдлага
Тайлангийн тэмдэгт маягтыг хаана хадгалах вэ?
Хэзээ, хэн мэдээ цуглуулах вэ?
Одоо хөтөлж байгаа тайлангийн тэмдэгт маягтыг хаана хадгалах вэ? (Бүртгэл
хөтлөхийг сануулж байх авахад хялбар, харагдахуйц газар тавьсан байна)
Өөрийн эрүүл мэндийн багийн шинэ гишүүнд бүртгэл мэдээллийн тухай хэрхэн
танилцуулах вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Үнэлгээ
Хамшинжийн оношлогоо, эмчилгээний аргын талаар өмнө нь хаанаас мэдсэн ба одоо
хэрэглэж байгаа бүртгэл мэдээллийн аргыг хэрхэн үнэлдэг вэ?
Одоогийн бүртгэл мэдээллийн тогтолцоо нь орон нутгийн БЗДХ-тай үйлчлүүлэгчдэд
үзүүлэх тусламж үйчилгээнд ямар хувь нэмэр оруулж байна вэ?
Өөр бусад ямар тоон мэдээллийг цуглуулж болох вэ (хэрэв биелүүлж болох бол)?
Эрүүл мэндийн яам болон хяналтын хэсгээс ямар мэдээлэл болон удирдамжийг танд
эргэн өгдөг вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Одоогийн бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулахын тулд ямар нэг практикийн
өөрчлөлт хийхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол ямар өөрчлөлт хийх вэ?
Төлөвлөгөө Б. Арга ба хэвшсэн хэв маягийг боловсронгуй болгох
Хэрэв танай эрүүл мэндийн байгууллага бүртгэл мэдээллийн арга ба түүний хэвшсэн
хэв маягийг боловсронгуй болгох шаардлагатай бол энэхүү төлөвлөгөөг хэлэлцэнэ үү.
Хэрэв боломжтой бол хамтран ажиллагч буюу удирдагч, багштай хамт ажиллаарай.
Таны арга нь танай орон болон бүсэд бүртгэл мэдээллийн хэрэгцээ шаардлагад
нийцсэн байна.
Аргачлалд өөрийн санааг тусгах
Эрүүл мэндийн яам болон хяналтын хэсгийн зүгээс тайлантай холбоотой ямар нэг
асуулт гардаг уу?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
БЗДХ-ын хамшинжийн оношлогоо эмчилгээ
Эрх баригчид заавар/удирдлагаар хангадаг уу?
Та бусад бүртгэгддэг өвчнүүдийг бүртгэдэг үү? Яаж?
Танай орон нутгийн хувьд энэ модултай танилцах, тэдгээрээс гадна ямар нэгэн
мэдээллийн зорилго бий юу?
12 ба 14-р хуудсанд орсон жишээг эргэн харвал танай эрүүл мэндийн байгууллагын
ажилтнуудад энэхүү энгийн тайлангийн тэмдэгт маягтын загварыг ашиглахад
хялбар, ойлгомжтой байсан.
Бэлгийн хавьтагчийг илрүүлж, бүртгэх үйл ажиллагааг хамгийн сайнаар зохион
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага