The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №37

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:24:49

Монгол судлалын чуулган №37

Монгол судлалын чуулган №37

1МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуульМонгол Судлалын ХүрээлэнМонгол хэлний тэнхимУтга зохиолын тэнхимМОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАНЭрдэм шинжилгээний сэтгүүл Эрхэлсэн: Т.Мөнхнаран№37Улаанбаатар2024


2МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37MONGOLIAN STATE UNIVERSITY OF EDUCATIONSchool of Social and Humanity SciencesFORUM OF MONGOLIAN STUDIESWORKS IN RESEARCH 2024/2 Volume 37\"Монгол судлалын чуулган\" эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлЕрөнхий редактор: С.Хөвсгөл, профессор, МУБИС, НХУСДэд редактор: Т.Мөнхнаран, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхимГишүүд Ж.Батбаатар, профессор, МУБИС, Захирал Ц.Өнөрбаян, профессор, МУБИС, НХУС С.Энхбаяр, профессор, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхим Ш.Баттөгс, МУБИС, НХУС, Монгол хэлний тэнхим С.Амартүвшин, МУБИС, НХУС, Сэтгүүлзүйн тэнхим Г.Нандинбилиг, МУИС. ШУС. Утга зохиол, урлаг судлалын тэнхим Г.Билгүүдэй, ШУА, Хэл зохиолын хүрээлэн Л.Халхарова, ОХУ, Буриадын Их Сургууль Ш.Цогт, БНХАУ, Төвийн Үндэсний Их СургуульUlaanbaatar 2024


3МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ГАРЧИГХэл шинжлэл.1. Үндэс, Г.Цэцэгдарь. Хүний амьдралын чухал үе шатыг цайны холбогдолт үгсээр тодруулах соёлын үндэс. 52. Ш.Цолмон, Х.Нармандах. Цахим харилцаанд түгээмэл хэрэглэгдэж буй сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдгээр үнэлэмж илрэх нь. 143. Ү.Ариунболд, AIJUN. Монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх зарим боломж 244. Ч.Баттулга. Төрөгдөл ба сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх асуудалд. 335. Д.Адъяасүрэн, Г.Гэрэлмаа. Корона вирусийн халдварын үе дэх анагаах ухааны мэргэжлийн үг хэллэг болон нэр томьёо. 456. Агь-Юмчин. Монгол хэлний халх аялгууны ярианы урсгал дахь үгийн өргөлтийн шингээлт, задлалт. 55Утга зохиол.1. С.Хөвсгөл, Сэцэнтунгалаг. Казах болон Хятад үндэстний зарим домгийн харьцуулалт. 672. А.Мөнх-Оргил, Du Yi Le. Тан улсын сонгодог яруу найргийн монгол орчуулгын уламжлал. 753. Вен Хуа. Монгор үндэстний домгийн уламжлал хувьсал. 804. О.Отгонбаатар. “Монгол баатарлаг туульс дахь бурхан шашны үг хэллэг. 935. Б.Надмид. Хэвлэмэл контент буюу комикын хөгжил төлөвшилд хийсэн судалгаа. 1046. Г.Нарантунгалаг, И.Даваадорж. Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар” романы Чингис хааны дүрийн хэлний онцлог. 1177. Бао Юйлянь, Э.Батжавхлан. Жүжгийн нэрт зохиолч Ян Жиншянийн намтарт холбогдох зарим асуудлын тухайд 1278. Ө.Саранцэцэг. Ц.Дамдинсүрэнгийн дорно дахины утга зохиолын талаарх зөрүүтэй үзэл ба түүний учир. 1369. П.Яньдий, ГОО. Хятадын яруу найраг дахь нэгэн сэдвийн тухай. 14210. С.Чулуунбат. Д.Урианхайн тайз, дэлгэцийн уран бүтээлд хийсэн зарим ажиглалт.14911. Х.Нандин-Эрдэнэ. “Улаан асрын зүүд” зохиолын метафор орчуулгад хийсэн анализ. 16012. С.Энхбаяр. “General literary theory and aesthetics” course curriculum. 168Сэтгүүл зүй, соёл судлал. 1. Д.Энхжаргал. Франс Август Ларсоны Монгол судлалд оруулсан хувь нэмэр. 1792. П.Даваапил. Бурханы шашны урлахуй ухаан ба хөгжмийн эгшиглээс. 1903. Ундрахбулаг, Алтансүх. МОНЦАМЭ болон Солонго сайтын зарим харьцуулсан судалгаа. 2024. Б.Чинзориг, Сухай. БНХАУ-ын телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөгжлийн түүх (1958- 2020 оноос хойш) тойм судалгаа. 212


4МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37CONTENTLingvistics.1. Wen Dusu, G.Tsetsegdari. A cultural basis for defining a main stage of human life cycle ritual in related words of ‘Сai’ (Mongolian Chinese as an example).. 52. Sh.Tsolmon, Kh.Narmandakh. Manifestation of value through the use of commonly utilized emojis in digital communication. 143. U.Ariunbold, AIJUN. Some possibilities for increasing the usage rate of traditional mongolian script in the online environment. 244. Ch.Battulga. The Book Report and Issue of Developing Learners’ Writing Skills. 335. D.Adiyasuren, G.Gerelmaa. Professional words and terms in medical science during the period of coronavirus infection (on the example of Mongolian and Inner Mongolian). 456. E.Agi-Yumchin. Word record sounds and analysis of word stress in the speech of the Mongolian khalkha dialect. 55Literature.1. S.Khuvsgul, Siqintonglaga. The comparatives of the same mythes in the Kazakh folklore. 672. А.Munkh-Orgil, Du Yi Le. The tradition of mongolian translation of classical poetry of tan dynasty. 753. Wén huá. Tradition and evolution of the legends among the mongor ethnicity. 804. О.Оtgonbaatar. The terms of religion in the mongolian heroic epic. 935. B.Nadmid. A study on the development of printed content or comics. 1046. G.Narantungalag, I.Davaadorj. Aspects of the speech of Chinggis khan in ‘Blue chronicle’ by V.Injannashi. 1177. Bao Yu Lian, E.Batjavkhlan. On some issues concerning the biography of the famous playwright Yang Jingxian. 1278. U.Sarantsetseg. Ts.Damdinsurenʹs differing views on oriental literature and its reasons. 1369. P.Yandii, Gaowa. On a theme on chinese poem. 14210. S.Chuluunbat. Some observations on the stage and screen literature of D.Urianhai. 14911. Kh.Nandin-Erdene. Analysis of metaphor translation of \"The dream of the red chamber\". 16012. S.Enkhbayar. “General literary theory and aesthetics” course curriculum. 168Folklore studies and journalism. 1. D.Enkhjargal. Frans August Larson’s contribution to the mongolian studies. 1792. P.Davaapil. The art of the buddhism and sounds of music. 1903. Wendurihubaoligao, Alatengsuhe. Some comparative study of MONTSAME and Solongonews. 2024. B.Chinzorig, Su Hai. A Review of the Development History of Children’s Television Programs in China (1958-2020). 212


5МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ХЭЛ ШИНЖЛЭЛ2024/2 Дэвтэр 1-6ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЧУХАЛ ҮЕ ШАТЫГ ЦАЙНЫ ХОЛБОГДОЛТ ҮГСЭЭР ТОДРУУЛАХ СОЁЛЫН ҮНДЭС(Монгол, хятад хэлний жишээгээр)Wen Dusu1Цэцэгдарь2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Цай нь монгол, хятад ард түмний амьдралд чухал байр суурьэзэлдэг бөгөөд хүндэтгэлийг илтгэх соёлын нэгэн элемент болдог төдийгүй,тэдний уламжлалт соёл, өдөр тутмын зан үйлийн бэлгэдэл код болтлоо ахуйамьдралд нь шингэсэн өв их эрдэнэ буюу ундааны дээд мөн болно.Хүний амьдралын чухал үе шатуудад тухайлбал, шинэ хүүхдийг угтах, нялхүрийн эсэн мэнд бойжиж нэгэн сарыг өнгөрөөх, 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97насны мөчлөгүүдийг давах, ураг барилдах, таалал төгсөх зэрэг зан үйлүүдэдцай нь бэлгэдлийн утга агуулгатайгаар хэрэглэгдэж байгааг Францын хэлшинжлэл судлаач, угсаатны зүйч Арнолд ван Женнеп (Arnold van Gennep)-ийн“Даваа давах ёслол” (Rites of Passage) онолын үүднээс шинжилж, тэдгээрийгцайны холбогдолт үгсээр тодруулж болох нийтлэг байдлыг монгол, хятад хэлэндилрүүлэх, улмаар хоёр орны хүн ардын үндэсний сэтгэлгээний онцлог, ахуйамьдралын хэвшил, соёлын нийтлэгийг тодотгох, цаашлаад хоёр орны соёлынуламжлал, нийгэм, цаг үеийн хөгжлийг дагасан хувирал өөрчлөлтийг судлахболомжтой байна.Түлхүүр үг: амьдралын чухал үе шат, цайны холбогдолт үгс, соёл, соёлынэлемент, бэлгэдэл.Монголчууд олон үеийн туршид элгэн садан, удам угсаагаараа ханан гэртээирэхээс эхлээд хадан гэртээ буцах хүртлээ цай гэгч тансаг идээгээр хүндлүүлж,бас түүнийг хүндэтгэж ирсэн зан үйл, уламжлалт ёсыг (Цэрэннадмид. 1999,х.262) амьдралын чухал үе шатуудад холбогдуулж, улмаар тэдгээр зан үйлийн1 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хот. Урлагийн сургууль. 2 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль, Монгол хэлний тэнхим.


6МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37салшгүй нэг элемент болсон “цай”-ны хамаат үгсээр тодотгох зорилго тавьжбайна.Хятадын уламжлалт соёлд “насны гурван хурим”-ыг хүний амьдралынчухал үе шат гэж ихэд эрхэмлэн үздэг бөгөөд төрөх, гэрлэх, насан эцэслэх занүйл бүрд цайгаар илтгэх бэлгэдлийн нарийн утгыг шингээсэн байдгийг цайныхолбогдолт үгсээр тодруулах боломжийг өвөрмөц соёлоос нь олж болно.Францын хэл шинжлэлч, угсаатны зүйч Арнолд ван Женнепийн “Даваадавах ёслол”-ын онол дахь 1). Нэг нөхцөл байдлаас салах “босгын өмнөх” (preliminal) буюу “тусгаарлах ёслол” (rites of seperation), 2). Дараагийн шинэ нөхцөлболон хуучин нөхцөл хоёрын торгон хил дээрх “босго” (luminal rites) буюу“шилжих ёслол” (rites of transition), 3). Торгон хилийг давж шинэ нөхцөл байдалдшилжих “босго давах” (postliminal rites) буюу “нэгдэх ёслол” (rites of incorporation)(Бум-Очир. 2002, х.133)-уудын шилжилт буюу зан үйлүүдэд хэрэглэгдэж буй эдөлгийн зүйл болох “цай” нь ямар утга агуулга, үүрэг хэрэглээтэй байдгийг онцлон,улмаар нялхсыг угтах, ураг барилдах, өтгөсийг үдэх зан үйлд хамаатуулан авчүзэх юм.1. Нялхсыг угтах баярыг цайны холбогдолт үгсээр тодруулах ньУтга Монгол ХятадНялхсыгугтахХүйсэн цай барих(Бүрэнтөгс. 1999, х.103)Хүүхдийн угаалга(Гантогтох. 2007, х.23)三朝歌茶(new - bornecelete – bratingtea)(陈宗懋、杨亚军, 2013, х.501)Гурван төрийн дуутай цайSan chao ge chaНийтлэгталХүүхэд төрснөөс хойш 3 дахь өдөрт хийдэг цайллагаАмар амгаланг даатган ерөөдөгЁслолын дараа цай ууж, баярлан хөөрөлддөгЯлгаатайталХүүхдээ бүлээн цай, шөлөөр угаана Гэрийн хүмүүс дуу дуулахХөнгөжөөд гурав хоновол нялх хүүхдийн хүйс хатаж сайхан эдгэчихдэгболохоор монголчууд цайгаар угаадаг заншилтай. Хүнийг заяаны таван тэнгэрсахиж явах бөгөөд бас ёрын таван чөтгөр дагаж байдаг ба нялхас арван таванадтай гэх (Гантогтох. 2007, х.23) монголчуудын үзлээс үүдэлтэй энэхүү угаалгынёслол нь хүүхдийн өсөлтөд цай нь сайнаар нөлөөлдөг бөгөөд хүүхдийг цайнымод шиг өнөржин үржихийг бэлгэдэн, амь насыг нь даатган рашаалдаг.Ачит аав ээж хоёрынхоо хайрласанАлаг хонгор балчир биеийгАмархан торниулж түргэн бойжуулахын төлөөАагтай сайхан шимийн цай, атар тарган хонины шөл,Ариун сэрүүн булгийн усаар ариутган угаалгаж,Арчиж цэвэрлүүлж байгаа юм байна (Гантогтох. 2007, х.23) гэж угаалгынерөөл хайрлаад, зочид цай уун, шөл зооглож, баяр хөөртэй тэмдэглэдэг. Энэзан үйлийг Ордост “хүйсэн цай барих”, Халхад “ хүүхдийн угаалга” гэж нэрлэдэг.Хятадад амаржих бүсгүйд “амар төрүүлэх цай” уулгадаг заншилтай. Хүүхэд


7МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37төрсний дараах 3 дахь өдөрт эх нялхсын амар амгаланг эрж, гэрийн эзэн ширээзасаж, дотно хүмүүсээ урин залж, цай уулгаж, дуулалдан, хүндэтгэн тэмдэглэдэг.Энэ зан үйлийг Хятадад “гурван төрийн дуутай цай” гэж нэрлэдэг.2. Эх үрийн эсэн мэнд бойжиж нэгэн сар болсон баярыг цайны холбогдолт үгсээр тодруулах ньУтга Монгол ХятадЭх үрийн эсэн мэндбойжиж нэгэн сар болсныбаярСарын цай(Гантогтох. 2007, х.23)茶浴开面 (余悦, 2016, 页 46)Цайгаар угааж, ухааныг нээхCha yu kai mianНийтлэг тал Хүүхэд мэндлээд нэг сарболоход хийх цайллагаХүүхэд мялаахЕрөөл хайрлахЯлгаатай тал Цээр тавихНэр өгөхХүүхдийн үсийг хусахдаацайгаар угаахБүсгүй хүн амаржиж, эх үр хоёр эсэн мэнд нэгэн сар болсны баяр, “сардсуугаад” сарын цээр тавих буюу цээр гаргаж байгаа өдөр хэмээн дотно хүмүүсээурьж, цай уулгадаг. Энэхүү сарын цайны агуулга нь цээр тавих, зочдыг дайлах,хүүхдийг мялаах, нэр өгөх, ерөөл хайрлах гэсэн дэс дарааллаар явагддаг.Гэрийн эзэн ам бүл нэмж байгаа баяраараа хүндэтгэлийн дээд цайгаар ачитхүмүүстээ талархлаа илэрхийлж, найр өндөрлөх үед эх барьж авсан ээжидхадаг, бэлэг сэлтийг хэвийн цайтай барьж, ач тусыг нь талархан, мөргөж ёслождуусаад, нартай гэгээтэй байхад найраа өндөрлөж жаргаадаг. Энэ зан үйлийгнийт монголчууд “сарын цай” гэж нэрлэдэг.Хятадад хүүхэд сар хүрэхэд хүүхдийн унаган үсийг нь хусаад цайгааругаадаг заншилтай. Энд олон наст ургамал болох цайгаар хүүхдийн уртнаслахыг бэлгэшээж, эрүүл энх өсөөсэй гэх хятад ард түмний чин сэтгэлийнзөгнөл агуулагдаж байдаг. Мөн цайг байгалийн цэвэр ариун чанартай гэдэгутгаар цайгаар угаах нь хүүхдийн ухаан нээгдэхийг бэлгэдэх ба “цайгаар угааж,ухааныг нээх” гэж нэрлэдэг байна.3. Хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн баярыг цайны холбогдолт үгсээр тодруулах нь Утга Монгол ХятадХүүхдээ хүндлэн,хүүхдийнирээдүйг бэлгэдэхХүүхдийн өрвөлөг авах цай(Понсгдечин. 2018, х.167)Хүүхдийн үс авах найр\\ сэвлэг үргээх(Болд. 2008, х.1603)烧茶(余悦, 2016, 页 46)Чанах цай // ShaochaНийтлэг тал Хүүхдэдээ шинэ хувцас өмсгөхБэлэг өгөхЕрөөл хайрлахДайлах цайлахЯлгаатай тал Даахь авах Бэлэг атгах


8МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Халхад хөвгүүн бол гурав, таван настайд нь,охин бол хоёр, дөрөв, зургаан настайд нь,Ордост жилийн ой дээр хийдэгЖилийн ой дээрхийдэгХалхад хөвгүүнийг гурав, таван настайд нь, охиныг хоёр, дөрөв, зургааннастайд, Ордост жилийн ой дээр өдрийн сайныг сонгон, хүүхдэдээ шинэ хувцасөмсгөх, бэлэг өгөх, ивээл жилтэй ахмадаар эхлэн гар хүргэж, унаган үсийг ньхайчлуулж, урт насалж удаан жаргахыг ерөөх энэ ёслолд оролцох хүмүүсээзочлол хүндэтгэлийн хамгийн дээд идээ цайгаар хүндэтгэн зочилдог заншилтай.Хүүхдэдээ зориулсан хүндэтгэлт энэ зан үйлийг Дөрвөдөд “хүүхдийн өрвөлөгавах цай” гэж, Халхад “хүүхдийн сэвлэг үргээх”, “даахь авах ёслол” гэж нэрлэдэг.Хятадад хүүхдийн ойн баярт хүүхдийн ирээдүйг бэлгэдэх цайллага хийдэг.Үүнд голдуу цай чанан ширээ засаж, цугларсан хүмүүс хүүхдэд бэлэг атгуулж,ирээдүйд юунд урам бахтай, ямар ажилд сайн байхыг зөгнөж, олон юмсыгзэрэгцүүлэн өрж, алийг нь урьдаар сонгон авахыг сонирхдог заншилтай. Энэзан үйлийг Хятадад “чанах цай” гэж нэрлэдэг. Бэлэг атгуулж ирээдүйг зөгнөнбэлэглэсэн ийм зан үйл Ордост бас бий.4. Ураг барилдах зан үйлийг цайны холбогдолт үгсээр тодруулах ньУтга Монгол ХятадАм турших Хүүгийн талын зууч цай уух зуурхэрэг зорилгоо илэрхийлэх(Дариймаа. 2018, х.57)食茶 (tea for entertaining the matchmaker)Идэх цай // Shi chaГэрлэлтийгзөвшөөрөхЦай уух(Дариймаа. 2018, х.57)受茶 (tea received as the betrothal gift) (陈宗懋、杨亚军, 2013, 页 492)Хүртээх цай // Shou chaХадаг тавих Цай тавих(Нарантуяа. 2015, х.386)定茶(tea as the betrothal gift) (陈宗懋、杨亚军, 2013, 页 491)Тавих цай // Ding chaМордуулахнайрХүүхний цай(Понсгдечин. 2018, х.167)Цай уулгах (Монсудар. 2016,х.286)坐茶(entertaining bride-groom with tea) (陈宗懋、杨亚军, 2013, 页 492)Суух цай // Zuo chaШинэ айлынголомт үүсгэхБэрийн цай(Ичинхорлоо. 2009, х.57a)拜茶(meet ancestors and elders by newmarried couple with tea) (陈宗懋、杨亚军, 2013, 页 492)Мөргөх цай // Bai chaҮсний цай(Понсгдечин. 2018, х.166)新娘茶 (bride tea) (陈宗懋、杨亚军, 2013, 页 490)Бэрийн цай // Xin niang chaЭргэлтийннайрЭргэлтийн цай(Понсгдечин. 2018, х.166)传茶 (serving tea) (陈宗懋、杨亚军, 2013, 页 490)Уламжлах цай // Chuan chaХүргэн урихёсонШинэ бэр гэрийн эзэндээ цайныдээжийг барьж хүндлэх(Бүрэнтөгс. 1999, х.164)合合茶 (陈宗懋、杨亚军, 2013, 页 489)'Нэгтгэх цай // He he chaУраг таслах 退茶 (陈宗懋、杨亚军, 2013, хууд. 493)Буцаах цай // Tui cha


9МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Бэр гуйх ёсны эхний үеийг Халхад “ам турших”, Ордост “нэр нас гуйх” зэргээрмонголчууд нэрлэдэг. Хүүгийн талын зууч охинд идээ ундааныхаа дээжийгхадагтай хамт барьж очиж, цай уух зуур хэрэг зорилгоо илэрхийлдэг. Шийдсонссоны дараа ургийн холбоог улам баталгаатай болгох гэж бурхан шүтээндболон хүмүүсийн гарт цайлгах хадаг болон хэвийн цайг барьдаг. Охины эцэгхадаг авсны дараа охиндоо өөрийгөө хэрхэн авч явах талаар сургамж зөвлөгөөгөгч, эх нь цай аягалан хүргэн охин хоёртоо барьдаг. Цай уух ёслол гэдэг нь хоёртал хосуудын гэрлэлтийг бүрэн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл буюу бэр гуйхёслол амжилттай болсны илэрхийлэл болдог.Хятадад хүүгийн талын зууч охины талд очин ам туршиж, охины талыгзөвшөөрвөл хүүгийн талд цай чанаж, өндөгтэй хамт өгдөг. Энэ зан үйлийгхятадаар “идэх цай” гэж нэрлэдэг. Ийнхүү хоёр талаас хуримлах болзлоотогтсоны дараа, хүүгийн тал охины гэрт цайны бэлэгтэй очдог. Энэ нь цайнымодыг шилжүүлэн суулгахад маш хүндрэлтэй, зөвхөн үрээр соёолуулж ургуулдагбат бэх чанараар бүсгүйчүүдийн ураг барилдаанд үнэнч шударгыг бэлгэддэг тулцайгаар бэлэг болгож баталгаа хийдэг. Охины тал хүүгийн талын цайг хүлээнавбал гэрлэлтийг зөвшөөрсөн гэж үзээд, үүнийг “хүртээх цай” гэж нэрлэдэг. Мөнсадан төрөл, айл аймагтаа цай хүргэж, гэрлэх явдлаа дуулгаж мэдэгддэг.Зарим нутагт хэдийгээр хурим хийхийг аав ээж нь зөвшөөрсөн ч гэсэнхэрвээ охин нь эс зөвшөөрвөл цайг буцааж, ураг цуцалдаг ёс байдаг. Үүнийг“буцаах цай” гэж нэрлэнэ.Бэрийг хадмын газарт мордуулахаас өмнө гэрт нь “цай уулгах ёслол” болдог.Энэ найр нь бүсгүй хүн хүний газар очдог жамтай гэсэн дагуулж, хүнд өгөхболлоо гэдгийг мэдүүлэх утга учир агуулсан ёслолын үеэр хэлдэг үгийг заримнутагт цайны үг гэх ба энэхүү зан үйлийг “хүүхний цай” гэж нэрлэдэг.Хятадад бэр буулгах өдрийн өглөө хүргэн хүүхнээ авахаар ирэхэд хүргэндээцай уулгадаг. Энэ зан үйлийг “суух цай” гэж нэрлэдэг.Монголд залуу хос анхны галаа хамтран бадрааж, шинэ бэр аагтайшаргал цайгаа хурсан олон ахан дүүстээ өргөн барьдаг. Үүнийг шинэ бэрийних хүндэтгэлийн эхэн, их ажлынх нь гараа, идээ цайных нь эхний дээж “бэрийнцай” хэмээн, зарим нутгаар шинэ бэр үсээ хагалуулж, бундуу боосны дарааханхдугаар удаа барьж байгаа цай болохоор “үсний цай” гэж ч нэрлэнэ.Мөн зочид мордсоны дараа хүргэнийг шинэ гэрт нь урьж оруулаад, шинэбэр цай чанаж барьдаг заншилтай. Энэ нь шинэ гэр бүлийн амьдрал эхэлж,хүргэн хүү гэрийн эзэн, хүүхэн гэрийн бүсгүй болсон болохоор гэрийн эзэндээцайны дээжийг барьж, эр нөхрөө хүндлэн, эрхэмлэн дээдэлж, насан туршидхамт байх гэсэн хүндэтгэлийн илрэл болно.Хятадад шинэ бэр буулгасны дараа бэр өвөг дээдэс, хадам эцэг эх, ахмаднастнууддаа цай барьж, мөргөн золгодог. Энэ зан үйлийг “мөргөх цай”, “шинэбэрийн цай” гэж нэрлэдэг.Энэ нь өвөг дээдсийнхээ шүтээнийг хүндэтгэн, настан буурлаасаа буянгуйж, аав ээжээсээ хишиг ерөөл авч тогтоогоод, тэр айлын гал голомтыг дээдлэнзалгуулъя гэх нандин сайхан сэтгэлийн ариун зөгнөлийг агуулж байна.Шинэ бэр гурав хоносны дараа, төрхөм тал буюу төрсөн эцэг эх нь хүүхнээ


10МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37эргэж үзэхээр ирэх үес, шинэ гэрт буулгаж найр хийхийг “эргэлтийн цай” уунагэдэг. Хятадад охиноо хадамд гарсны дараах 3 дахь өдөр нь охины эцэг эхохиноо эргэж очих бөгөөд заавал шинэ цай тэргүүтэн бэлэг сэлтийг авч очдогзаншилтай. Үүнийг төрсөн гэрийн “хишиг цай” гэх бөгөөд энэ нь хишиг буяндэлгэрч байхыг бэлгэдсэн хамгийн үнэтэй бэлэг болдог. Хишиг цайгаа шинэбэр хадмууд болон төрөл садан, өндөр настнуудад амсуулан дайлдаг. Үүнийг“бэрийн цай”, “уламжлах цай” ч гэдэг.Мөн дэр нэгтгэх хос залуусыг үр хүүхдээр өнөр болохыг бэлгэдэж, чавга,самар зэргээр хийсэн цайгаар зочдыг дайлдаг заншилтай. Энэ зан үйлийг“нэгтгэх цай” гэж нэрлэнэ.5. Өтгөсийг үдэх ёслолыг цайны холбогдолт үгсээр тодруулах ньУтга Монгол ХятадӨтгөсийгүдэхЦай дэрлүүлэх(Монсудар. 2015, х.40)湖南丧者茶枕(tea pillow in funeral in hunan)Цай дэрлэх // Cha zhenУтга Өлгийдөн нутаглуулах Нөгөө ертөнцөд очихдоо уух цайтай гэсэн утгаилтгэнэ.Мөн муу үнэр гарахаас сэргийлнэБусад Гашуу тайлах цай(Бүрэнтөгс. 1999, х.221)以茶为祭 (offer sacrifice with tea) (陈宗懋、杨亚军, 2013, 页 494)Цайгаар тахил өргөх //Yi cha wei jiЗарим нутагт талийгаачийг нутаглуулахаар хадаг дэвсэн, цай тавьж,газар авдаг заншилтай. Мөн талийгаачид шахмал цай дэрлүүлж, өлгийдөннутаглуулдаг. Үүнд талийгаачийн толгойг түших болон газар авахаар явах зэрэгоршуулгын зан үйлд хүндтэй оролцсон хүмүүсийг шахмал цай тэргүүтнээр гарыгнь цайлгадаг. Гашуу хийх цаг хугацаа дүүрснийг мэдэгдэхийн төлөө оршуулгадоролцсон хүмүүсийг урин цуглуулж, гашуудлын будаалга хийдэг заншилтай.Гэрийн эзэн оролцсон хүмүүст гашуу тайлах цай өгөхийн зэрэгцээ “гашуу тайлжхайрла” хэмээн цагаан идээ амсуулж, хүмүүст сайн сайхныг хүсэж ерөөдөг.Эндээс цээр тайлагдаж, ажил амьдрал хэвийн байдалдаа шилждэг.Хятадад нас барсан хүний гарт багц цайны навч атгуулан оршуулдагзаншилтай. Энэ нь талийгаачийн ам цангаж, сүнс төөрөхөөс сэргийлэх санаагаарийм зан үйлийг үйлддэг байна. Хятадын Хунань муж орчимд талийгаачийгоршуулахдаа цайны навч дэрлүүлдэг. Энэ нь нөгөө ертөнцөд очихдоо уух цайтайбайг гэх утгаас гадна муу үнэр гарахаас сэргийлдгээс үүсэлтэй байна.Монгол, хятад хоёр орны ард түмний амьдралын чухал үе шатыг цайныхолбогдолт үгсээр тодруулах соёлын нийтлэгийг онолын талаас дүгнэвэл:1. Нялхсыг цайгаар утган рашаалж, цай нь мэндэлсэн хүүхдийн амин тэжээл,оюун ундаргын эхлэл, эхнэр нөхөр бололцоход гал голомт залгуулах шинэ гэрбүлийн амьдралын эхлэл, насан эцэслэхэд өлгийдөн нутаглуулж эх байгальдаашингэхийг төлөөлсөн бэлгэдлийн утга агуулгатай байдаг.2. Францын хэл шинжлэл судлаач, угсаатны зүйч Арнолд ван Женнепийн


11МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Даваа давах ёслол”-ын онолоор бол дээр дурдсан зан үйлийн салшгүй элементболсон цай нь өөртөө нарийн утга учрыг шингээн, тухайн зан үйлийнхээ ерөнхийутга үйлдэлтэй дүйцэж байна. Тухайлбал, нэг нөхцөлөөс салах үед хэрэглэгдэжбуй цай нь салгах үүрэгтэй (эхээс хүүхдийг амар төрүүлж салгах, дагаж ирсэнюмнаас салгах: угаалын ёс), дараагийн шинэ болон хуучин нөхцөлүүдийгшилжүүлэх үүрэгтэй (наснаас нас дэвших: үсний найр, ирээдүйг бэлгэшээхёслол зэрэг) байж, шинэ нөхцөл байдалд шилжүүлэн нэгтгэх үүрэгтэй (шинэ гэрбүл үүсэх) байна. Цайны энэ шинж нь хоёр үндэстний соёлын нийтлэг байдлыгулам тодруулж байна.Хоёр орны ард түмний амьдралын чухал үе шатыг цайны холбогдолт үгсээртодруулж, тэдгээр үндэстнүүдийн соёлын уламжлал, сэтгэлгээний нийтлэг баөвөрмөц онцлогийг дүгнэвэл:Хятадын ард түмэн цайны модыг шилжүүлэн суулгахад маш хүндрэлтэйхэмээж, цайны мөнхийн хувиршгүй тогтвортой шинжийг онцлон, түүгээр үнэнхайр дурлал, бат бөх ургийн барилдлагыг бэлгэдэж, үнэнч сэтгэлийн бэлэгболгон ихэд хүндэтгэлтэй хандах ба хуримын бүхэл зан үйлд цайны холбогдолтүгсийг дурдан хэлцдэг байна.Монголчууд таван хошуу мал сүргийнхээ сүү саалийг цайны ургамалтайнайруулан чанаж болгосон цай хэмээх хамгийн эрхэм ундааны дээжээр аавээж, ахан дүүс, эр нөхөр, үр хүүхдээ цайлан, хүндэтгэлийн зан үйлийг илүүтэйхөгжөөдөг. Мөн цайлах зуур ураг төрлийн барилдлагаа бататгаж, ураг хуримынбүх үйлийг хэлэлцэн бүтээдэг.Иймээс аливаа найр хурим цай аягалан барьснаар эхэлдэг бөгөөд аягалсанцай нь үйлсийн ариун өөдрөг, үнэн зөвийг бэлгэддэг тул цайны холбогдолт үгсээрхуримын зан үйлийг тодотгодог байна.Бас хятадын ард түмэн хүүгийн хүргэж ирсэн цайгаар хүргэний талын хэрхөдөлмөрч болохыг таньдаг бол монголчууд бэрийн чанасан цайны амтаар хэражилтай болох, хэр гар сайтай болохыг шинжиж хэлэлцдэг байна.Хоёр орны ард түмэн хуурай цайг өргөл барьц, бэлэг сэлт болгон хэрэглэдэг.Ингэхдээ голдуу нялхсыг угтах, ураг барилдах хуримын баяраар бэлэг болгонбарих ба харин оршуулгын ёслолд өргөл барьц болгон барьдаг байна. Гэхдээмонголчууд ихэнхдээ шахмал цайг хадагтай барьдаг. Онцгойлон талийгаачидшахмал цай дэрлүүлэх нь талийгаачийг хүндлэн, өлгийдөн нутаглуулж ариундагшин эх байгальд нь шингээх гэсэн утга болох ба байгаль орчноо хайрланхамгаалж байгаагийн бас нэг илрэл болно. Энд бурхан шашныг эрхэмлэдэгнүүдэлчин монголчуудын өвөрмөц соёл агуулагдаж байна. Газар тариалангийнаж ахуй эрхэлдэг хятадын ард түмэн цайны ургамлыг сайн мэддэг болохоорцайг бүх зүйлд сайтар ашигладаг ба басхүү шашны нөлөөгөөр талийгаачид цайгатгуулах ба дэрлүүлдэг байна.Эндээс хоёр орны ард түмний эрхлэх аж ахуй, эрхэмлэх шашин шүтлэг өөрөөрөөс болж цайг дээдлэн хэрэглэх соёлын утга агуулгын нийтлэг ба ялгаатайбайлыг олж харах болно.


12МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ДүгнэлтНүүдэлчин удамтай монголчуудын уламжлалт мал аж ахуйн ажилхөдөлмөрийн онцлог үеүдтэй холбогдон үүссэн монгол цай нь үе үеийн монголхүний бие сэтгэлийг тэтгэдгээр барахгүй монголчуудын зан үйл, ёс суртахуун,сэтгэл санаатай нийлэглэгжин аж амьдралын олон талд шингэсэн байдгийгхүний амьдралын чухал үе шатыг цайны холбогдолт үгсээр онцгойлон тодолсонбаримтаас ойлгож болно. Даяаршлын эрин үеийн амьдралын одоогийн нөхцөлбайдалд амьдралын чухал үе шатыг цайны соёлоор тодлох үзэгдэл цөөрч байгааболовч зарим нутагт цай нь өв болон хадгалагдаж байгаа нь харагдаж байна.Эндээс үзэхэд, монгол цай нь монголчуудын өдөр тутмын амьдралд нэн ойрбайдаг тул түүхэн цаг хугацааны явцад өөрчлөгдсөн хэдий ч олон зуун жилийнтурш уламжлагдан ирсэн хэрэглээний үүргээ тодорхой хэмжээнд хадгалсаарбайгаа чухал өв соёл гэж хэлж болно.Хятад орон цайны өлгий нутаг болсны хувьд, цай нь хятад ардын ажамьдралд гүн үндэслэсэн бөгөөд байгалийн цэвэр ариун, хөдөлмөрийн үр шимшингэсэн цайны ариун чигч, тэвчээр сайтай, урт наслах зэрэг үндсэн чанараарамьдралын чухал үе шатыг нь цайны холбогдолт үгсээр тодруулав. Цаг цагийнурсгалд эдгээр өвөрмөц соёл ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн буюу холдсонболовч өнөөгийн хятадын ард түмэн уламжлалт ёс заншлаа залгамжилж,улмаар баялагжуулахыг зорьж буйг цайны холбогдолт үгсээр тодруулсан дээрхжишээ баримтаас харж болно.Ашигласан бүтээлийн жагсаалтБум-Очир, Д. (2002). Монгол бөөгийн зан үйл. Уб.Бүрэнтөгс. (1999). Монгол зан үйлийн нэвтэрхий толь. Оюуны боть. Өвөрмонголын шинжлэх ухааны техник мэргэжлийн хэвлэлийн хороо.Гантогтох, Г. (2007). Монгол зан үйлийн аман яруу найргийн уламжлал. Уб.Дариймаа, Н. (2018). Монголын уламжлалт аж төрөх ёсон. Уб.Ичинхорлоо, Ц. (2009). Хятад, монголын цайны зан үйлийг харьцуулах нь. УБ:Орон судлалын зэрэг горилсон дипломын ажил.Нандинбилиг, Г. С.-А. (2021). Монгол соёл иргэншил судлал. Уб.Сарангэрэл, В. (2012). Монголчуудын заншил соёлын үндэс. Уб.Хэрлэнцэцэг, Г. (2014). Монгол гэрийн баганын утга бэлгэдлийг \"давал давах ёслол\" онолын үүднээс тайлал тайлбарлах нь. Уб.Монсудар. (2015). Монгол нүүдэлчдийн тайлбар толь. Уб.Монсудар. (2015). Монгол нүүдэлчдийн тайлбар толь. Уб.Монсудар. (2016). Зан үйлийн аман зохиол. Уб.Понсгдечин, Р. (2018). Дөрвөд монголчуудын уламжлалт зан үйл. Өвөрмонголынсоёлын дуу хөгжим дүрс шингээлтийн хэвлэлийн хороо.、杨亚军. (2013). 中国茶叶词典. 上海世纪出版集团、上海文化出版社. (Цэн зунмао, Чян я жүн. (2013) Хятад улсын цайны толь. Шанхай хотын зуугийнхэвлэлийн хороо.)余悦. (2016). “悦”说茶俗. 茶界视觉. (Юү юе. (2016), Юе шүэ цайны заншил (Yue shuo cha su) Cha jie shi jue)


13МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37AbstractTea occupies an important position in the life of Mongolian and Chinese people,is one of the cultural elements to express respect, and is also the symbol code of theirtraditional culture and daily customs, is the treasure or supreme drink of inheritanceculture, and has become a symbol of their traditional culture and daily behavior.Based on French linguist and ethnographer Arnold VanGennep's “Rites of Passage”, this paper analyzes the theory that at important stages of life, For example, teais symbolically used in ceremonies such as welcoming a newborn, one month afterbirth, crossing the age cycle of 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 years old, marriage anddeath, so as to clarify the commonality of tea symbolism in Mongolian and Chineselanguages, and further highlight the common characteristics of the national mentality, lifestyle and culture of the two peoples. It is of profound significance to study thecultural traditions, social and times changes of the two countries.Keywords: important stage of life, tea related words, culture, cultural elements,symbolic meaning


14МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ЦАХИМ ХАРИЛЦААНД ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ ТЭМДГЭЭР ҮНЭЛЭМЖ ИЛРЭХ НЬШ.Цолмон1Х.Нармандах2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10ХураангуйСэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийг судлах нь интернэтийнэрин үеийн судалгааны нэгэн чухал сэдэв мөн. Нийгмийн хөгжил дэвшлийгдагалдан интернэт, олон нийтийн сүлжээг ашиглан бие биетэйгээ харилцах,мэдээлэл солилцох, түгээн дэлгэрүүлэх зэргээр ихээхэн цаг заваа зарцуулахболжээ. Мөн интернэт үүссэн цагаас хойш хүн төрөлхтөн харилцааны шинэхэлбэр болох интернэтийн харилцааг чухалчлах боллоо. Түүнчлэн хүмүүсцахим орчинд харилцахдаа эх бичвэрээс гадна олон төрлийн тэмдэг, графикдүрс ашиглах болсон нь энэхүү харилцааг илүү сонирхолтой, дотно болгодоггэж үзэх хүмүүс ч багагүй байна. Бид цахим харилцааны явцад сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (эможи)-ийн хэрэглээнд илэрч буй үнэлэмжийг ажиглаж,жишээбаримтыг түүвэрлэнзадланшинжилж, тэдгээрийнэерэг, сөрөг үнэлэмжийнхарьцааг илрүүлэх зорилготой юм. Түүнчлэн судалгаандаа түүвэрлэх, жишинхарьцуулах, агуулгыг задлан шинжлэх, тайлбарлах, хослуулах /mixed/,ерөнхийлөн дүгнэх, тоон болон чанарын судалгааны аргыг ашиглаж, цахимхарилцаан дахь 1500 сэтгэгдлийг түүвэрлэн эерэг, сөрөг үнэлэмжийг ангиланхарьцуулсан болно. Бид цахим орчны хэрэглээ, техник технологийн хөгжилтэйхөл нийлүүлэн алхаж, албан болон хувийн харилцаандаа зөв бичгийн дүрэм, эххэлний дархлаа, албан бичгийн боловсролыг орхигдуулж болохгүй юм. Энэхүүсудалгааны үр дүн нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийн хэрэглээцахим харилцагчдын дунд хэт ихсэж буйг анхааруулахын сацуу уг харилцаагхязгаарлах шаардлагатай болсныг харуулж байна.Түлхүүр үг: цахим орчин, интернэт харилцаа, эможи, хандлага, фэйсбүүк,твиттерЦахим харилцаанд сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийг өргөнхэрэглэх болсон төдийгүй түүгээр маш олон зүйлийг илэрхийлж, төлөөлүүлэхболжээ.Дрезнер, Херринг (Dresner & Herring. 2010, х.250) нар “Дуу хоолойны өнгө,гар, биеийн дохио зангаа, нүүрний хувирал зэрэг нь бичгийн хэлээр дамжуулан1 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль, Орос хэлний тэнхим. 2 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль, Англи хэлний тэнхим.


15МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37гүйцэтгэх аман бус шинж чанаруудын орон зайг нөхөх хувилбарууд болох“эмотикон/emoticon” болон сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг мөн бөгөөдэдгээр нь цахим орчинд хүний сэтгэл хөдлөлийн илэрхийллийн гол түлхүүрболоод байна” гэж үзсэн нь бидний судалгааны нэг үндэслэл болж байна.Д.Боролзой “Судлах шаардлагагүй, аль эсвэл байж болохгүй жижиг зүйлмэтээр хайхарч судлалгүй орхисоор ирсэн зүйлс монгол хэл шинжлэлд бий. Мөнхэлэнд тохиолдож байгаа гаж үзэгдэл болгоныг судлаачид анхааран үзэлгүйхаясаар ирсэн байдаг. Харин одоо бид цахим орчны монгол хэлийг зөвхөнхэдхэн залуусын аль эсвэл блог, фэйсбүүкийн хэмээн хандалгүй чухам тэрорчинд юу болоод байгааг нь таньж мэдэх, судлах, томьёолох шаардлагатайбайна” (Боролзой. 2019, х.10) гэж үзсэн нь бас нэгэн үндэслэл болно.Н.Нансалмаа “Авианы хэлнээс гадна үгэн бус харилцааны хэл бий. Дохиотэмдгийн хэл ердийн хэлний нэг адил хүмүүн хоорондын харилцаанд чухалүүрэгтэй. Үгэн бус харилцаа нь авианы бус, бие, нүүрний хөдөлгөөн, биет зүйлдүндэслэсэн дохио тэмдгээр харилцах тогтолцоо юм” (Нансалмаа. 2020, х.314)гэсэн нь бидний судалгааны хэрэглэгдэхүүн болох сэтгэл хөдлөлийг илэрхийлэхтэмдгийг багтаажээ.Эможи нь хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэхээс гадна аливааг үнэлэхүнэлэмжийг давхар илэрхийлнэ. Ер нь үнэлэмж хүний ухамсар, оюун санаандбүрэлдэж, хэлээр дамжин илэрдэг өвөрмөц ойлголт юм. Тиймээс үнэлэмжийгтоль бичгүүдэд хэрхэн тодорхойлсныг авч үзье.- Үнэлэмж нь аливаа зүйлийн шинж чанар бус тухайн обьектын оршин байхүнэт ба үнэт бус чанар юм. Хүний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол,сэдэл тэмүүлэл, үүрэг хариуцлага, үнэт зүйлсээс шалтгаалан үнэлэмж ньхарилцан адилгүй байна. Хэн нэгний хувьд маш чухалд тооцогдох зүйлөөр нэгний хувьд тийм ч чухал биш, эсвэл огт хэрэггүй байх жишээтэй.Хэлбэрийн хувьд үнэлэмж эерэг болон сөрөг, харьцангуй ба туйлын,бодит ба бодит бус гэж хуваагдана (Философский энциклопедическийсловарь, 2007)- Үнэлэмж нь хувь хүн болон нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөлөл.Өнгөц харахад үнэлэмж нь юмс, үзэгдэлд өгч дүгнэлт мэт боловч үнэнхэрэгтээ түүний байгалиас заяасан өөрийнх нь мөн чанарт бус нийгмийнхарилцаанд орсны үр дүнд бий болсон шинж чанарт өгч буй үнэлгээ юм(Философский энциклопедический словарь, 1980).- Үнэлэмж бол хүний үйл ажиллагаа, нийгмийн харилцаа, байгалийнүзэгдлийн үнэлгээний хэмжүүр юм. Энэ хэмжүүрээр хүний амьдралынхэм хэмжээ, үнэт зүйл, танин мэдэхүйн болон нийгмийн бодит мөнчанарыг илэрхийлдэг (Большая советская энциклопедия, 1978) гэхмэтээр толь бичгүүдэд тодорхойлсон нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэхтэмдэг (эможи)-т ч аливааг үнэлэх үнэлэмж, үнэлгээний хэмжүүрийнүүргээр илэрч буйг нотолно.- Үнэлэмж нь бодол, үнэлгээ гэсэн оюуны үйлдлийн хоёр хэв шинжээсүүдэлтэй ажээ. Бодомж нь танин мэдэхүйн агуулгатай бол үнэлгээнь сайн, мууг илэрхийлдэг байна. Хүн: энэ юу вэ?, ямар бүтэцтэй вэ?


16МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37гэдгийг танин мэддэг. Юм үзэгдэл сайхан-муухай, сайн-муу, үнэн-худал,нөгөө талаас зөв-буруу, хэрэгтэй-хэрэггүй гэх мэтээр өөр өөр талаас ньүнэлдэг (Энхчимэг. 2004, х.5).Иймээс үнэлэмжнь ерөнхийдөө эерэг, сөрөг агуулгыг эсрэгцүүлэн илэрхийлжбайна.Б.Пүрэв-Очир “... нэг сартай, нэг нартай, нэг тэнгэртэй, нэг агаар салхитай,даяаршиж буй энэ дэлхий ертөнцийн хүмүүс, он ондоо хэл, өөр өөр соёл заншил,шашин шүтлэг, утга соёлтой байдаг ч сайн/муу, сайхан/муухай, хэрэгтэй/хэрэггүй,үнэтэй/үнэгүй, эерэг/сөрөгийн тухай ойлголт үнэлэмж нь өөр байдаг нь жамёсны зүйл бөгөөд олон соёлын харилцааны онцлогтой юм” (Пүрэв-Очир. 1990,х.68-69) хэмээн тайлбарласан нь хүн хүний бодол, хандлага, юмсыг хүлээн авахмэдрэмж өөр өөр гэсэнтэй утга нэг байна.О.С.Ахманова “... өгүүлэгчийн бодол эргэцүүлэл, түүнийг сайшаах ба үлсайшаан, үл ойшоосон үзэл, хандлага, ... найруулга зүйн үндсэн хэсгийн нэг”болохыг тэмдэглээд түүнийг 1) чанарын үнэлэмж 2) найруулга зүйн үнэлэмж 3)хувь хүний үнэлэмж 4)гоо зүйн үнэлэмж 5) сэтгэл хөдлөлийн үнэлэмж (Ахманова.1966, х.501) гэж ангилсан байдаг бол Б.С.Ерасов үнэлэмжийг дараах байдлаарзургаа ангилсан байна. Үүнд:1. Нийгмийн2. Ахуй амьдралын3. Улс төрийн4. Ёс суртахууны5. Шашны6. Гоо сайхны үнэлэмж (Ерасов. 1998, х.151) зэрэг багтаж байна. Энэхүүангиллыг Б.Мөнхцоож (Мөнхцоож. 2016, х.269) дэлгэрүүлснийг авч үзье.Нийгмийн үнэлэмж: нийгмийн байдал статус, хөдөлмөрч чанар, нийгмийнбаялаг, хөдөлмөр, мэргэжил, гэр бүл, эх оронч үзэл, тэвчээр, сахилга бат, аргасамбаа, аюул тулгарахад бэлэн байх, нийгмийн тэгш байдал, хүйсийн тэгшбайдал, амжилтад хүрэх чадвар, өнгөрсөн, ирээдүй, дүгнэх төлөвлөх, ороннутгийн болоод орон нутгийн бус (төрийн, олон улсын) чиг баримжаалал;Ахуй амьдралын үнэлэмж: хүний амьдрал, эрүүл мэнд, материаллагбайдал, аюулгүй байдал, чинээлэг байдал, биеийн төлөв байдал, хүч, тэсьэртэвчээр, амьдралын чанар, байгаль экологийн орчин, тохилог байдал, хэрэглээ;Улс төрийн үнэлэмж: үг хэлэх эрх чөлөө, иргэний эрх чөлөө, засаг төр, хуульёс, сайн удирдагч, эмх цэгц, үндсэн хууль, иргэний ертөнц;Ёс суртахууны үнэлэмж: сайн, хайр, найрамдал, үүрэг, нэр төр, үнэнч занчанар, харамгүй сэтгэл, харилцан туслах, ахмадаа хүндлэх, хүүхдийг хайрлах;Шашны үнэлэмж: эзэн тэнгэр, дээд тэнгэрийн хууль, сүсэг бишрэл, аврал,буян хишиг, ариун судар, сүм хийд;Гоо сайхны үнэлэмж: сайхан, муухай, туйлын хүслэн, хэв маяг, уламжлалыгхадгалж ирсэн байдал, шинэлэг зүйл, соёлын өвөрмөц онцлог буюу бусдаасавсан шинэ хэв маяг гэх мэт дэд ангилал нэмснээс үзэхэд үнэлэмж нь субъективүзэгдэл болох нь харагдана.Ж.Баянсан “хүн, ертөнцийн тоо томшгүй юм үзэгдэл, үйл явдал, байдал


17МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37шинж, тэдгээрийн хоорондын элдэв янзын харьцаа хамаарлын мөн чанарыгнэгтгэх ерөнхийлж хийсвэрлэн сэтгэх оюун дүгнэлт хийх, хэлж ярилцах чадвартүүнийхээ ачаар танин мэдэж, ингэснээрээ орон зайн хязгаарлашгүй алслаг цагхугацааны тасралтгүй урсгалыг гагцхүү өөрийн эрхээр орчуулж байдаг байна”(Баянсан. 2002, х.16) гэснээс үзэхэд үнэлэмжийн гол судлагдахуун нь зайлшгүйхэл ажээ.Ц.Баатартогтох “Үнэлэмж нь хэдийгээр субъектив шинжтэй боловч ямарч эмх замбараагүй хэлбэрээр биш, харин ч хүний оюун санааны бүтээл болохучраас саш сайн эмхлэгдэн цэгцлэгдсэн, сайтар зохион бүтээгдсэн тогтолцоомаягаар оршдог” (Баатартогтох. 2000, диссертац) хэмээснээс үзвэл үнэлэмжнь оюун сэтгэхүй, соёл, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл зэргээсшалтгаалан,өөр өөрөөр илрэх нь тодорхой байна.Ерөөс хүний үнэлэмж эерэг, сөрөг хоёр туйл байдаг ажээ. Өөрөөр хэлбэл,цаад уг язгуур нь бодит ертөнцийн эсрэгтэсрэгийн нэгдэл тэмцэл гэсэн үг бөгөөдэерэг, сөрөг тал нь үнэлэмжийн оршихуйн үндэс тул эерэг үнэлэмж байхгүй болсөрөг нь үгүй.Тиймээс цахим хэрэглэгч сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийг зурвас, сэтгэгдэлд үг, өгүүлбэртэй хамт хэрэглэх явцад юмсыг үнэлэхүнэлэмжийн шинж давхар илэрч байна.“Emoji” хэмээх үгийг монгол хэлнээ хараахан дүйцүүлж, хөрвүүлээгүй байна.Үүнийг бид ихэнх толь бичиг, сайтуудад “хүний нүүрний илэрхийлэл, сэтгэлхөдлөлийг илэрхийлэх тэмдэг” хэмээн тодорхойлсон байдагт үндэслэн “сэтгэлхөдлөлийг илэрхийлэх тэмдэг” хэмээн буулгалаа. Өдгөө цахим орчинд “эможи”гэдгээрээ түгэн дэлгэрч, танигдах болсон тус үгийг дугуй хаалтад кириллээрдавхар хавсарган бичих нь зүйтэй гэж үзсэн болно.Уг судалгаанд баримтыг түүвэрлэх, задлан шинжлэх, жишин харьцуулах,тайлбарлах, ерөнхийлөн дүгнэх зэрэг аргаас гадна хэл шинжлэлийн орчинүеийн “mixed” буюу “хослуулах” аргыг голчлон хэрэглэсэн бөгөөд үүнийг орчинүеийн судалгааны арга зүйн гурав дахь шинэ чиглэл гэж үзэх болсон билээ. Энэнь ижил үзэгдлийг судлах судалгааны арга хэрэгсэл, техникүүдийг хослуулсанаргачлал бөгөөд Майлс, Хуберман (1994, х.310) нарыг тус шинэ арга зүйгхамгийн сайн тодорхойлсон гэж үздэг. Хослуулах /mixed/ аргыг хэрэглэдэг олонэрдэмтэн байдаг бөгөөд энэ тухай Лазаратон (2005, х. 207) дараах байдлаартэмдэглэсэн байдаг. Тэрээр хослуулах арга нь тоон ба чанарын аргуудыгхослуулсан хэлбэртэй бөгөөд түүний гол асуудал нь тоо, чанарын хослол хэрхэнхийгдэх болон ямар зорилготой байх тухайд оршино хэмээгээд эдгээр хоёрпарадигмын өөр өөр элементийг дараах байдлаар хослуулахад ашиглаж болногэжээ. Үүнд:• Хоёр төрлийн судалгааны асуултууд (чанарын болон тоон хандлага);• Судалгааны асуултуудыг боловсруулах арга (оролцогчдын оролцоотойэсвэл урьдчилан төлөвлөсөн);• Хоёр төрлийн түүврийн арга (магадлалын болон зорилтот түүвэр);• Хоёр төрлийн мэдээлэл цуглуулах арга (бүлгийн ярилцлага ба судалгаа);• Хоёр төрлийн мэдээлэл (тоо баримт ба бичвэр);


18МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37• Хоёр төрлийн мэдээлэл шинжилгээ (статистик болон сэдэвчилсэн);• Хоёр төрлийн дүгнэлт (төлөөлөл “объектив” ба “субъектив” гэх мэт).Хослуулах арга нь нэг судлагдахууны давуу талыг нэмэгдүүлж, нөгөөсудлагдахууны сул талыг бууруулах замаар хоёр парадигмын шинж чанарыгтодотгодог бөгөөд судалгааны үр дүнг баталгаатай болгож, ерөнхий дүгнэлтийнцар хүрээг нэмэгдүүлдэг учраас эможийн хэрэглээнд бодитой дүн шинжилгээхийхэд илүү тохиромжтой арга гэж бид үзэв. Судалгааны материалын сангбүрдүүлэхдээ дараах шалгуурыг чухалчилж, нийгмийн сүлжээний сайтуудаас(цаашид НСС гэнэ) түүвэрлэсэн 1500 сэтгэгдэл бүхий бичвэрийг судалгааныхэрэглэгдэхүүнээ болгов. Үүнд:1. Хам сэдэвт сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи) заавал байхёстойг харгалзан үзэв.2. Дэлхийн хамгийн алдартай арван НСС-аас фэйсбүүк, твиттер (одоогоор Ххэмээн нэрлэгдэх болсон)-ийнмэдээллийг ашиглахаар шийдвэрлэв. Учирнь фэйсбүүкийн хувьд 2019 оны эхээр сар бүр 2.32 тэрбум хэрэглэгчтэйболсон дэлхий дээрх хамгийн алдартай, өдөр тутам хэрэглэгддэг НССюм. Хэрэглэгчид фэйсбүүкт өөрийгөө илэрхийлэх, тодорхой сэдэвттайлбар өгөхийн тулд нэвтэрдэг. Мөн тодорхой сэдэв, тодорхой чиглэлдтөвлөрсөн бүлэг хүмүүс мэдээлэл цуглуулах боломжтой байдаг. Тиймээсбид дүн шинжилгээ хийх зурвасаа дараах цахим талбараас цуглуулав.Үүнд:• Фэйсбүүк хэрэглэгч хэн бүхэн нэвтэрч, мэдээлэл авч болох олоннийтэд нээлттэй нүүр хуудас, группийн нийтлэл, сэтгэгдлээс;• Олон мянган хэрэглэгчтэй фэйсбүүк бүлэгт бичсэн нийтлэл, зурвас,сэтгэгдлээс түүвэрлэн авна. Судалгаанд зурвас, сэтгэгдэл бичсэнхүний хаяг, нэрийг нууцлах болно.• Твиттерт хүмүүс мэдээ мэдээлэл, урлаг, соёл, өдөр тутмын амьдралзэрэг олон сэдвээр мэтгэлцэждэг.. Твиттерт тавигдсан бүх зурвасолон нийтэд нээлттэй байдаг бөгөөд жиргээчийн зөвшөөрөлгүйашиглах боломжтой ч хэрэглэгчийн нэр, хаягийг мөн нууцлах болно.3. Цахим орчноос түүвэрлэсэн эможи бүхий бичвэр нь судалгааны баримтхэрэглэгдэхүүн болох тул тэдгээрийн үг үсгийн болон найруулгын алдаагзасварлалгүй оруулав.Ийнхүү интернет өргөжин хөгжих тусам харилцааны шинэ төрлийг нэмэндэлгэрүүлсээр байгаа төдийгүй судалгаа шинжилгээний цар хүрээ ч мөн үүнтэйадил дэлхийн хэмжээнд баялаг болсоор байгаа бөгөөд цахим харилцаанысалшгүй нэг хэсэг болсон сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийнхэрэглээг нарийвчлан судлах шаардлага бий болсоор байна. Ийм учраас цахимхарилцаанд түгээмэл хэрэглэж буй сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг(эможи)-ээр илрэх эерэг, сөрөг үнэлэмжийг судлахад уг судалгааны зорилго оршино.Зорилгодоо хүрэхийн тулд цахим орчин дахь сэтгэл хөдлөлийг илэрхийлэхтэмдэг(эможи) бүхий жишээ баримтыгманай оронд өргөн хэрэглэж буй томоохонплатформ болох фэйсбүүк (нүүр ном), твиттер (жиргээ)-ээс түүвэрлэх; задланшинжлэх; тэдгээрийн эерэг, сөрөг үнэлэмжийн харьцааг тодорхойлж, нэгтгэн


19МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37дүгнэх зэрэг зорилт дэвшүүлэв.Уг судалгааны ажил нь цахим харилцааны талаар сонирхон судалжбуй оюутан, судлаачдад харьцангуй шинэлэг төдийгүй энэ чиглэлийн онол,практикийн мэдлэг олж авах хэрэглэгдэхүүн болно. Түүнчлэн аман болонбичгийн уламжлалт харилцааг орчин үеийн дүрс, тэмдэг ашигласан харилцаанышинэчлэлтэй хослуулан, зохист түвшинд хэрэглэх шаардлагатай болсныгчухалчилж байгаагаараа онцлог юм.Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ээр эерэг, сөрөг үнэлэмж илрэх ньЦахим орчны хэрэглэгчдийн дунд түгээмэл ашиглах болсон сэтгэлхөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэйөсөн нэмэгдэж байна. Энэхүү тэмдгээр олон төрлийн утга, агуулга илэрхийлжбайгаагийн дотор аливааг үнэлэх эерэг болон сөрөг үнэлэмж илэрч буйг биджишээгээр нотлов.Эерэг сөрөг үнэлэмж бүхий агуулга илэрхийлсэн сэтгэл хөдлөлийн тэмдэгхэрэглэсэн жишээ баримтаас дор төлөөлүүлье.А. Эерэг үнэлэмж агуулсан нь:Жишээ 1. Фэйсбүүк сэтгэгдэл 2023.05.10Энэ мөчид эмэгтэй хүн үрийнхээ төлөө бүхнийг зориулж чадах тийм л хүчирхэг гэдгээ харуулдаг ?Дээрх сэтгэгдэлд эмэгтэй хүнийг магтахаас гадна хайрлан бахдансайшаахтай зэрэгцэн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг ( ?) ашиглан өөрийнүзэл санаагаа тодотгосон нь мөн л эерэг үнэлэмж агуулж байгааг илтгэнэ.Жишээ 2. Твиттер сэтгэгдэл 2023.05.10Охид оо унаган бондгор гэж байдаггүй ш дээ ? 15, 16 насандаа өөртөө эрс өөрчлөлт хийгээрэй ? Бид ч оройтоогүй шүү ? ? Энд хувь хүний хичээл зүтгэл, чармайлт, цаашлаад тэсвэр тэвчээрийндээдийг илэрхийлэхээс гадна бусдыг уриалан дуудах, эрүүл мэнддээ анхаарахадчиглэсэн эерэг хандлага харагдаж байна. Энэхүү олон төрлийн сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг ашигласан нь дээрх хандлагыг илүү тодруулан харуулжбайна.Жишээ 3. Твиттер сэтгэгдэл 2024.04.12А үсэг заасан багш дээрээ очжээ ?? Энэхүү сэтгэгдэлд сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (??)-ийг нэмжоруулсан нь багшаа хүндлэх үнэн сэтгэлээс гадна хүний тусыг мартаж үл болохтухай ойлголтыг давхар төрүүлж буйг онцолсон тул эерэг үнэлэмж илэрч байна.Жишээ 4. Твиттер сэтгэгдэл 2024.04.12 Эгэл жирийн хүмүүс дэлхийг эргүүлж байдаг юм ... ??????????)Дээрх сэтгэгдэлд олны танил гэхээсээ илүү эгэл жирийн мэргэжилтнүүд энэ


20МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37орчлонд ямар их үүрэг хариуцлага хүлээж, улс орны болоод нийгмийн амьдралдэергээр нөлөөлж байдгийг харуулахыг зорьсноос гадна дараах сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (??????????) нь олон мэргэжлийн хүмүүсийгтөлөөлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой бөгөөд тэднээр бахархах сэтгэлийгилтгэнэ.Б. Сөрөг үнэлэмж агуулсан нь:Жишээ 5. Фэйсбүүк сэтгэгдэл 2023.05.10“Нүүрсний” гэх хэргийн улмаас 5.3 сая доллар Америк руу, 6 сая орчим доллар Өмнөд Солонгос руу шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон. Одоогоор 2 сая гаруй долларыг нь улсдаа оруулаад байна. ЭТТ-н удирдах албан тушаалтнууд Казахстанд их хэмжээний хөрөнгө нуусныг АТГ илрүүлсэн. Худал хуурмагийн туйлууд ? Шодоргос шодоргос хаана бна ?Энэ сэтгэгдэлд шударга бус үйлийг жигшин зэвүүцэж, мөн албан тушаалтныгсөргөөр үнэлж буйн жишээг дараах тэмдгээр (? ?) харуулж, шударга ёсыгэрэлхийлэхийн сацуу түүнийг тодотгон онцолжээ.Жишээ 6. Фэйсбүүк сэтгэгдэл 2023.05.10“Хүн төрөлхтнтй түүхэн дэх хамгийн адгийн зүл бол эх орноо тонон дээрэмдэх явдал” гэж агуу хүмүүн хэлжээ, төрийн өндөр сэнтийд залрагсад аа ??? Зээлээ төл, ёсзүйг дээдэл, шударга бай!!!Уг сэтгэгдэлд мөн л шударга бус үйлийг жигшин зэвүүцэж, үзэн ядаж буйгаасэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдгээр (???) илүү тодруулж өгснөөс гаднаёс зүйг эрхэмлэн дээдлэхийг уриалж, шударга байж, зээлээ төлөхийг шаарданбайгаа нь сөрөг үнэмлэмж агуулж буйг тод томруунаар харуулжээ.Жишээ 7. Фэйсбүүк сэтгэгдэл 2024.04.24Багш нь ТҮК-д ажилд орсон байвал бүү гайхаарай шавь нар минь ??? Учир нь цалин нь 3,500,000 ? Эмч, багш, инженерүүдийг үнэлэхгүй улс хөгжихгүй ?Дээрх сэтгэгдэлд эмч, багш, инженерийг үл хүндэтгэн, тэдний хөдөлмөрийгшударгаар үнэлэхгүй байгаад харамсан, халаглаж буйгаа сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (???) ашиглан илүү онцолж, тодотгосон нь мэргэжлийгүнэлэх үнэлэмж ямар хол зөрүүтэй байгааг илтгэж байна. Мөн оюун ухаан,сэтгэл зүрхээ гарган хөдөлмөрлөх урам зориг мөхөж байгааг илэрхийлж байна.Жишээ 8. Твиттер сэтгэгдэл 2024.03.26Зиа энэ арай л бнашүү ДК машинууд хүртэл явган хүний зам дээр зогсчихсон ? Хууль дүрэм гэж байдгүй улс гэж боддог байх “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэдэгтэй адил Монголчууд өөрсдөө хуулиадээдлэхгүй байгааг бичигч этгээд өөрийн сэтгэгдэлдээ дараах сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг(??)-ийг нэмж, дургүйцлээ илэрхийлжээ. Мөн нийт ард түмэн ухамсарлажойлгоосой гэсэн зурвас үлдээж байна.


21МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Ийнхүү сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ээр үнэлэмж илэрчбайгааг судлахад 1500 сэтгэгдлийн 1020 буюу 61% нь сөрөг, 480 буюу 39% ньэерэг үнэлэмжээр илэрч байна. Үүнийг өнөөгийн манай орны улс төр, нийгмийнамьдралын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох юм.Интернэт нь газар зүйн байршил, хэл, соёлын ялгаа, хил хязгаараас үлхамааран, тодорхой сүлжээний тусламжтайгаар хүн төрөлхтөн богино хугацаандбие биетэйгээ харилцах, мэдээлэл солилцох зэргээр өндөр хурдтай хөгжинхувьсаж буй нийгмийн харилцааны томоохон талбар юм.Цахим орчинд сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи) нь хүний сэтгэлхөдлөлийг илэрхийлэхээс гадна юмсыг үнэлэх үнэлэмж давхар илэрч буйгажиглан, баримтаар нотлон харуулав. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө эерэгсэтгэгдэл ихээхэн хөвөрч байсан бол энэ удаад сөрөг тал илүү давамгайлахболсон нь ажиглагдлаа. Үүний шалтгаан нь улс төр, эдийн засаг, нийгмийнамьдралаас шалтгаалсан сөрөг үнэлэмж илт нэмэгдэх болсон төдийгүйтүүнийгээ сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг ашиглан улам бүр тодотгохболсон нь бидний судалгааны баримтаас тодорхой харагдана.Бид өмнө нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдгийг үүрэг, хэрэглээ, давтамжзэрэг олон талаас нь судлан гадаад, дотоодын хэд хэдэн сэтгүүлд өгүүлэлхэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлж байсан бол энэудаа хэлний энэхүү өвөрмөц үзэгдлээр дамжуулан цахим орчинд харилцагчидаливаад хандах хандлага, үнэлэмжийг илүү тодотгон харуулдаг болжээ гэдгийгажиглан судалгаа хийж, түүнийгээ баримтаар нотлон харуулсан болно. Мөнүүнтэй холбогдох ном, бүтээлээс удиртгал хэсэгтээ дурдсан тул хангалттайүндэслэл бүрдсэн хэмээн үзэж байна. Хэдийгээр бид техник, технологийнхөгжлийн дагах шаардлагатай ч аливааг хэтрүүлэх биш хэм хэмжээнд нь авчүзэх хэрэгтэй байгааг дахин дурдъя. Бидний судлах шаардлагагүй жижиг зүйлхэмээн үзэж, анзаарахгүй орхиж, судалгааны гадуур үлдээж буй судлагдахуунынэг нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи) бөгөөд энэ нь асар ихмэдээлэл агуулж, тэр байтугай үг, өгүүлбэрийн оронд хэрэглэж, аливааг тодотгонтомруулж, улмаар юмсыг үнэлэх үнэлэмж ч илэрч, хэрэглээний цар хүрээ уламбүр нэмэгдэн байгааг анхаарах шаардлагатай болсныг бидний судалгааны энэөчүүхэн хэсгээс харж болно.ДҮГНЭЛТИнтернэт хэл шинжлэлийн судлагдахууны нэг болох сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (эможи)-ийн хэрэглээг судалж үзэх нь одоогоор хангалттайсудлагдаагүй судалгааны шинэ чиглэл юм. Нийгмийн томоохон сүлжээнийсайтуудаас фэйсбүүк болон твиттерийг сонгож, монгол үндэстний онцлог,интернэт хэрэглэгчдийн оролцоо, техник технологийн чадвар, үзэл бодлооилэрхийлэх байр суурь зэргийг харгалзан, цахим орчинд сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (эможи)-ээр үнэлэмж илэрсэн тохиолдлыг судлан дараахбайдлаар ерөнхийлөн дүгнэж байна. Үүнд:• Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи)-ээр аливааг үнэлэх жишиг


22МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хэмжүүр болох үнэлэмж илэрч байгаа нь цахим орчны харилцаан дахьсэтгэгдлээс тодорхой байна. Судалгааны жишээ баримтыг задланшинжлэхэд цахим орчны хэрэглэгчид сэтгэл хөдлөлийг илэрхийлэхтэмдэг (эможи)-ийг хэт ихээр хэрэглэх нь жилийн жилд нэмэгдэж байгаатөдийгүй бичгийн хэлний боловсролд анхаарал хандуулах зайлшгүйшаардлага байгааг харуулж байна. Цахим орчинд сэтгэл хөдлөлийгилэрхийлэх тэмдэг (эможи) ашиглан аливааг үнэлэхдээ эерэг сөрөгхоёр талын агуулгыг илэрхийлж байгаа ч бидний судалгааны баримтхэрэглэгдэхүүний дийлэнх нь сөрөг үнэлэмж бүхий агуулга давамгайлжбайгааг улс орны өнөөгийн байдал, нийгэмд үүссэн бухимдал, стресстэйхолбон тайлбарлаж болно. Нөгөө талаас нэг нь нөгөөгөөс ялгарах,онцгойрох, чамирхах хандлагаа илт дөвийлгөх хүсэл тэмүүлэлдээхөтлөгдөн бусдыг шүүмжлэх, буруутгах зорилгоор сөрөг үнэлэмж бүхийсэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи) түлхүү хэрэглэж байна.• Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэмдэг (эможи) ашиглах нь нэг дор олонүг, өгүүлбэр бичихээс зайлсхийж, цаг хэмнэх давуу талтай ч түүнийилэрхийлэх утга, үүргийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үг, өгүүлбэрийгхүртэл орлож, улмаар бичиг үсгийн боловсролд сөргөөр нөлөөлөх нэгэншалтгаан болох тул хэлний хэм хэмжээг баримтлах шаардлагатай байна.Ашигласан бүтээлийн жагсаалтА. Монгол хэлээрБаатартогтох,Ц.(2000).Монголчуудын үнэлэмжийн судалгааны философийн асуудал. УлаанбаатарБаянсан, Ж. (2002). Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. УлаанбаатарБоролзой, Д. (2019). Цахим орчин дахь монгол хэлний хэм хэмжээ.УлаанбаатарМөнхцоож, Б. (2016). Зүйр цэцэн үгийг хэлний соёл судлалын хүрээнд судалсан нь (үнэлэмжийн жишээн дээр). УлаанбаатарНансалмаа, Н. (2020). Тархи хэл ухамсар. Улаанбаатар: МУИС ПрессПүрэв-Очир, Б. (1990). Монгол хэлний өгүүлбэрийн онцолбор гишүүнийг илрүүлэх нэг арга. Улаанбаатар: ШУА-ийн мэдээ сэтгүүл №3, 68-69Энхчимэг, Д. (2004). Хэлэн дэх үнэлэмж. Улаанбаатар: ШУТИС, ЭШББ. Англи ба бусад хэлээрАхманова, О.С. (1966). Словарь лингвистических терминов, М., 501. Retrieved from Словарь лингвистических терминов — Ахманова О.С. —быстро скачать (klex.ru)Dresner, E., Herring, S. C. (2010). Functions of the Non-Verbal in CMC: Emoticons and Illocutionary Force, in Communication TheoryЕрасов, Б.С. (1998). Социальная культурология. М., 151Философский энциклопедический словарь. (2007).


23МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Философский энциклопедический словарь.(1980).Большая советская энциклопедия. (1978).Lazaraton, A. (2005). Quantitative research methods. In E. Hinkel (Ed.). Handbook of Research in Second Language Teaching and Learning (pp. 209-224). Mahwah, N.J.: Lawrence ErlbaumMiles, M., Huberman, A. (1994). Qualitative data analysis: An expanded sourcebook. Thousand Oaks: SageВ. Цахим эх сурвалжwww.facebook.comwww.twitter.comAbstractThe study of emoji, the symbol of expressing emotion, is the essential topic inthe era of internet research. As Internet use and social media have become integralto daily life, individuals increasingly rely on these platforms for communication, information sharing, and social interaction. This evolution has elevated the significanceof computer-mediated communication in contemporary society. Since the inceptionof the Internet, users have employed various visual symbols, including emojis, tocomplement text-based communication. These symbols are often perceived as enhancing the emotional richness, engagement, and intimacy of digital conversations.Emojis have evolved into essential tools for expressing emotions, making interactions more dynamic and relatable. This study explores the value of emoji usage inonline communication by examining how they express both positive and negativeemotions. Using a mixed-methods research approach, the study involved sampling,comparative analysis, content analysis, interpretation, and generalization. We collected a dataset of 1500 online comments that was collected and analyzed to categorize and compare emotional expressions conveyed through emojis. The findings reveal patterns in the use of emojis, highlighting their dual capacity to conveysupportive or critical sentiments depending on context and intent. While embracingtechnological advancements is essential, preserving linguistic accuracy, maintainingnative language integrity, and adhering to formal writing standards remain crucial inpersonal and professional communication. The findings suggest that while emojisenrich online communication, over-reliance on these symbols may dilute meaningfultextual engagement. Therefore, a balanced approach that integrates digital expressiveness with linguistic precision is recommended for effective communication in thedigital era.Keywords: Online, internet communication, emoji, attitude, Facebook, Twitter


24МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37МОНГОЛ БИЧГЭЭР ЦАХИМ ОРЧИНД БИЧИХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ (Утсаар монгол бичгээр бичих Wechat бүлгэмийн жишээгээр)Ү.Ариунболд1AIJUN2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй.Монгол үндэстний олон мянган жилийн түүхийг баринтагласан оюуныгайхамшигт өв бол монгол бичиг болох юм. Монголчууд олон бичиг үсэгзохион нэвтрүүлснээс монгол бичгийг одоо хүртэл хэрэглэж байна. Цаг үеийнболон бусад шалтгаанаас үүдэн өвөр Монголчуудын дунд бичиг үсгээ мэдэх чхэрэглээ үүсэхгүй байх эсвэл ор тас үндэсний хэл бичгээ мэдэхгүй хятад хэлбичигтний эгнээг нэмснээс цахим орчинд хэрэглэж байгаа өнөөгийн байдал,ар Монголчуудын монгол бичигтээ шилжиж хос бичигтэн болох эсэх гудамжныкирилл,англиа үл даван тоотой харагдах монгол бичиг.... зэрэг нь асуудлын голюм . Өнгөрсөн зуунд хэл бичиг үсгийн хэрэглээ цаасан дээр төвлөрч байсан болXXI зуунд цахимд шилжсээр... Энэ цаг үед дэлхийн хөгжингүй улс орны хэл,бичиг үсэг өөрийн улс үндэстэндээ төдийгүй бусад улсад өргөнөөр хэрэглэгдэжбайхад өөрийн бичигтэй ч өөрсдөө мэдэхгүй, хэрэглэхгүй бодит байдлаасүүдэж, энэхүү өгүүлэлдээ хөдөлгөөнт суралцахуй, албан бус боловсролын оноларга зүйд суурилсан нийгэм харилцааны хэрэглэгдэхүүн-WeChat бүлгэмийгашиглаж оролцогчдын цахим орчинд монгол бичгээр бичих чадварыг дээшлүүлжмонгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлсэн үр дүн, практик үйл ажиллагааны бусадэерэг үр дагаврыг бичлээ.Түлхүүр үг: Монгол бичгийн хэрэглээ, цахим орчин, хөдөлгөөнт суралцахуй,бичиглүүрУдиртгалМонгол бичиг бол дэлхийн бичгийн соёлт бусад үндэстнээс монгол угсаатныгялгах нэгэн тод гэрч (Ш.Чоймаа, 2018), Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлынүнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, монгол үндэстний тусгаартогтнолын дархлаа юм (У.Хүрэлсүх, 2023). Монгол бичиг нь зөвхөн монголтуургатны үнэт зүйл төдийгүй хүн төрөлхтний соёлын үнэт өв болох тул энэхүүбичиг үсгийг үргэлжлэн судлах, цаашид хөгжүүлэх шаардлагатай байгаа. Үүгээрүл баран монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхийнтулд Монгол улс “МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ” хуулийг 2015 онд хэрэгжүүлсэн.1 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль, Монгол хэлний тэнхим.2 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр их сургууль. Хиймэл оюун ухаан ба их дата дээд сургууль.


25МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37(МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, 2015) Иймд монгол бичгийн талаарх олон асуудалмонгол судлаачдын чухал судалгааны сэдэв болох нь зайлшгүй. Гэсэн хэдийч монгол бичгийн тухай судалгааны бүтээлүүдийг ажиглавал ихэвчлэн монголбичгийн түүх гарал, үнэ цэн, зүй тогтол, технологи... гэх зэрэг судалгаа байдагч түүний үнэ цэнийг монголчуудад мэдүүлэх, монгол бичгийн хэрэглээгнэмэгдүүлэх, ялангуяа шинэ технологийн орчинд түгээн дэлгэрүүлэх талаархсудалгааны бүтээл олон харагдахгүй байна.Нэгэн үндэстний бичиг үсгийн хэрэглээ ба хэлний аюулгүй байдал нь байгальорчин, нийгэм, хүн амын бүтэц, аж ахуй, тус үндэстний ард түмний нийтийнсэтгэлгээ ба хэл бичигтээ хандах хандлага хамааралтай байдаг. (Swiggers, 2007)Байгаль орчин, нийгэм, хүн амын бүтэц, аж ахуй зэрэг нь бидний хувьд өөрчлөхболомж бага байдаг хэдий ч бид нийгмийн харилцааны хэрэгслийг ашиглажмонголчуудын бичиг үсэгтээ хандах хандлагад эерэг нөлөө үзүүлэх боломжчамгүй их байна.Бид иргэдийн монгол бичгээ амьдрал ахуйдаа хэрэглэх эерэг хандлагыгтөлөвшүүлэх, монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой 2022оны 5 сард цахим орчинд монгол бичгээр бичих “Зөв бичлэг” бүлгэмийг үүсгэнбайгуулагдсан байна. Үйл ажиллагаагаар жишээ авч үзье.Монгол бичгийн үнэ цэнийг мэдрүүлж уламжлуулахМонгол ардын цэцэн үгэнд “Дургүй ламыг дарж байж сахил хүртээх” гэжбайдаг. Ямар нэгэн зүйлийг санаачилгаараа биелүүлэх ба дургүй байхад хүчээрхийх нь хоёр өөр үр дүнтэй байдаг. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж,интернэт хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Хэдий ийм ч цахиморчин дахь монгол бичгийн хөгжил, хэрэглээнд олон бэрхшээл тулгарч байна.Монгол бичиг үсэг нь монгол үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг, харилцааныхэрэгсэл болсны хувьд түүнийг хэрэглэх хүрээг өргөжүүлэх нь монгол соёлооөвлөн залгамжлуулах, тогтвортой хөгжүүлэхэд практик ач холбогдолтой гэжүзсэн.Ер нь, цөөн тоот үндэстний хэл бичгүүд урт хугацаанд оршин тогтнохын тулдцахим орчин чухал байр суурийг эзлэх шаардлагатай гэж олон судлаач үзсэнбайдаг (Soria. 2016, х.13-28). Цахим сүлжээний орчин нь хүмүүсийн хэлний олонталт байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн хамт цөөн тоот үндэстнүүдэдхэл бичгийн \"цоо шинэ\" дүр төрхийг бий болгож, тэдний хэл бичгээ цахимсүлжээнд ашиглах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэн бичиг үсгийн цахим хэрэглээгахиулдаг (Gruffydd Jones & Enrique. 2023, х.59).Guillem Belmar; Maggie Glass нарын үзэхээр нийгэм харилцааныхэрэглэгдэхүүн (жишээ нь Facebook, Twitter, Instagram, WhatsApp, VK in Russiaбуюу Weibo in China) нь цөөнх үндэсний хэл соёлд мөхлийн аюул үүсгэх бишхарин үүний эсрэг хэл бичгээ хэрэглэж хөгжүүлэх боломжтой гэж үзсэн (Guillem& Maggie. 2019, х.3).Харилцан хамаарал холбоосын онол (Connectivism) -д тулгуурлуулан үзвэлмэдлэг чадварыг зөвхөн сурах бичиг, лекц зэрэг уламжлалт арга хэрэгслээртөдийгүй мөн онлайн нийгэмлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болонбусад технологийн платформоор дамжуулан олж авах боломжтой гэж үздэг.


26МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Энэхүү онолын дагуу суралцах нь албан ёсны боловсролын байгууллагуудындотор болон гадна байдаг тасралтгүй эрэл хайгуул, нээлтийн үйл явц юм (Alam.2023, х.2).Бид албан бус боловсрол, хөдөлгөөнт суралцахуй ба харилцан хамааралхолбоосын онол зэрэг боловсролын онолд тулгуурлан цахим орчинд монголбичгээр бичин дасгалжих “Зөв бичлэг” бүлгэмийг 2022 оны 5 сард үүсгэнбайгуулав.Монголчуудыг цахим орчинд монгол бичгээр бичүүлж сургах, “Зөв бичлэг”бүлгэмийн гишүүдийн тоог нэмэхийн тулд урьдаар хэрэглэгч бүрийн монголбичгээ ашиглах хүслийг төрүүлэх хэрэгтэй. Үүний тулд зохион байгуулагчидмонгол бичгээ цахим орчинд хэрэглэх шаардлагатай ба хүмүүсийн монголбичгээ цахим орчинд бичиж хэрэглэх хүсэл тэмүүллийг сэдээх, монгол бичгээцахимд ашиглах, сорилд оролцох....зэрэг агуулгатай ухуулга сурталчилгаа, зармэдээ, бичил хичээл зэргийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай.Ухуулга сурталчилгаа нь ихэвчлэн богино зурвас (бичвэр), дуут зурвас,зохиол, үсэг хадсан зураг, дүрс бичлэг, дуу шингээлт зэрэг олон хэлбэртэйбайна. 2022 оны 5 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар болтол ухуулгасурталчилгаа нь “Зөв бичлэг” бүлгэмийн байнгын чанартай ажиллагаа болж уртхугацаатай дэлгэрэнгүй хэлбэрээр олон нийтэд өргөнөөр цацагдсан. Ухуулгасурталчилгааны ажлыг сайтар хийсний үр дүнд “Зөв бичлэг” бүлгэм нь 22 суурьбүлгийг (Зарим суурь бүлэг нь өөрийн салбар дэд бүлэгтэй, жишээлбэл “Зөвбичлэг 4” нь 1300 гаруй гишүүнтэй ) багтаасан 10000 гаруй хүмүүсийг бүлэгтурьж чадсан байна. (Хүснэгт 2.1-д үзүүлсэн мэт).Хүснэгт 2.1 Ухуулга сурталчилгаа хийсэн байдалТөрөл давтамж/тоо хэмжээ тархаах хэвчээ уншсан хэмжээБогино зурвас байнгын Бусад бүлэг -Ярианы зурвас байнгын Бусад бүлэг -Богино бичвэр 12 www.holvoo.netwww.duurn.cnнайзын тойрог12000 гаруй20000 гаруйЗураг 7 хоногт нэг удаа найзын тойрогбусад бүлэг -Дүрс бичлэг 35 Channels3 300000 гаруйДуу шингээлт 28 Folkartist4 12000 гаруй“Зөв бичлэг” бүлгэмийн гишүүд болон цахим орчинд монгол бичгээр бичихүйл ажиллагааны оролцооны нэмэгдэл зэрэг нь “Зөв бичлэг”-ийн хүмүүсийнолон өдрийн ухуулга сурталчилгааны талаарх ажлыг үр дүнтэй хийсэн гэх гэрчмөн.3 WeChat-ын Chanel бол хэрэглэгчид өөрийн хийсэн дүрс бичлэгээ энд хадгалж, найзын тойрогбуюу бусдад хуваалцаж өгдөг. 4 Дуу шингээлт хадгалдаг/ дамжуулдаг Платформ


27МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Зөв бичлэг” бүлгэмийн монгол бичгээр бичиж дасгалжих үйл ажиллагааМонгол бичиг үсгээ хэрэглэх хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг бүлэгт урьсныдараах чухал ажил нь гишүүдээ зохион байгуулж монгол бичгээр бичүүлж сургахажил юм. Эн тэргүүнд гар утсандаамонгол бичиглүүр суулгах хэрэгтэй.Хэдийгээролон төрлийн монгол бичиглүүр байдаг боловч бид “Оюун” бичиглүүрийгтэргүүний сонголт болгосныг доорх шалтгаанаар тодруулж байна:(1) Оюун бичиглүүр нь улсын төсөл ба Өвөр Монголын их сургуулийнмэргэжлийн хүчний дэмжлэгтэй.Бусад бичиглүүртэй харьцуулбал, Оюун бичиглүүрийн нь Өвөр Монголын ихсургуулийн улсын дэсийн төслийн санхүүжилттэй.(2) Оюун бичиглүүр шинэчлэлт нь хэрэглэгчдийн саналын дагуу ойр ойрхонхийгддэг.Оюун бичиглүүр нь хэрэглэгчидтэй байнга холбоотой байж тэдний саналаарүгийн сангийн алдаагаа засаж, үгийн ард латин галиг хадаж, настай болон хараамуутай хүмүүст зориулж том цагаан толгойн дараалалтай товчлуур хийсний дээрМонгол улсын хэрэглэгчдийн саналаар англи, кирилл, тод үсэг, манж үсэг, алигали үсэг зэрэг товчлуурыг тус тус байршуулсан аж. (Зураг 2 10-д үзүүлсэн мэт)Зураг 1 Оюун бичиглүүрийн товчлуурын төрөл зүйл(3) “Гийгүүлэгч товших арга” буюу “эгшиггүйдүүлэн бичих арга”5-ааралдаагүй бичих ба тохирох дагаврыг ялган хэрэглэх боломжтой байдаг.Оюун бичиглүүрийн үгийн сан нь 50 мянга гаруй тул энгийн амьдралдхэрэглэхэд өөрөө үг зохион бичих(өөрийн мэдрэмжээр бичих, ийм байдалалдаатай бичих боломж их байдаг) шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэлхэрэглэгч “эгшиггүйдүүлэн бичих арга”-аар зөвхөн гийгүүлэгчийг нь бичихэдүг нь үгсийн сангаас шүүгдэн гарч илэрдэг тул хүмүүс нэг нэг үсгээр товшижбичих шаардлагагүйн дээр алдаатай бичих нь эрс багассан. Оюун бичиглүүрнь тохирох дагаврыг автоматаар ялгадаг тул буруу бичих айдасгүй. Жишээлбэл“ᠠ ᠪ ᠤ” гэдэг үгийг бичсэний дараа дагавар товчийг товшиход тус үгэнд хэрэглэж5 “эгшиг үгүйдүүлэн бичих арга”-нэг үгийг бичихэд тэргүүний үеийн эгшиг гийгүүлэгчийг бичинбусад үеийн зөвхөн гийгүүлэгчийг нь товшиж үгсийн сангийн үгийг илрүүлэх аргийг зааж буй.


28МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37болох дагавар илрэхээс биш бусад дагавар нь илрэхгүй байдаг учраас алдаагарах боломжгүй бүтээгдсэн. (Зураг 2 11 үзүүлсэн мэт).Зураг 2 Тийн ялгалын дагаврыг автоматаар сонгох нь(4) Оюун бичиглүүрийн “балархай бичлэг” нь хүмүүсийг зөв кодоор бичихэдтусалдаг“Балархай бичлэг ” гэдэг нь о( ᠣ4 ) у( ᠤ5 ), ө( ᠥ6 ) ү( ᠦ7 ), х г( ᠬ ᠠ ᠭ ᠠ ), т д( ᠲ ᠠ ᠳ ᠠ ) ᠡ᠊ ᠧ-г хольж хэрэглэх хүмүүст зориулсан онцгой үзүүлэлт. Энэ нь нутгийнаялгууг харгалзсаны дээр алдаатай бичлэгийг засах үйлдэлтэй.(5) Оюун бичглүүр нь “хамтаар эдлэх инженерэн”, “улсын баримжаа”, “гарутсан дээр зөв илрэх” зэрэг6 олон хэлбэрээр бичих боломжтой..Энэ гурван хэлбэрийг одоо цагийн монгол бичгийн цахим орчны гурванхэлбэр гэж үзэж болно. Үүнээс гадна “Мөнхгал”-ын хуучин код гэж байдаг ч тэр ньunicode биш болохоор цахим орчинд түгээмэл ашиглагддаггүй. “Хамтаар эдлэхинженерэн” гэдэг нь Өвөр Монголын засгийн газрын веб сайтуудад ашиглагддаг.“Улсын баримжаа” нь олон улсын одоо цагийн хэрэглэж байгаа журамласанкод. “Гар утсан дээр зөв илрэх” нь Оюун бичиглүүрийн Android утсанд монголбичгийг зөв илрүүлэх зорилготой зохиосон журамласан код юм. Хүмүүс гарутсандаа монгол бичиг үсгээ хэрэглэхийг хүсдэг ч аль ч бичиглүүр гар утсандмонгол бичгийг бүрэн зөв илрүүлж чадахгүй байсан тул Оюун бичиглүүр энэхүүжурамласан кодыг бүтээсэн юм. Харин тус кодоор бичсэн үсэг нь гар утсан (Android) дээр зөв илэрдэг хэдий ч компьютер дээр хуулж тавивал тэндээ алдаатайилэрдэг.Тиймээс бүлэгт орж ирсэн хүмүүст юуны өмнө Оюун бичиглүүрийг хэрэглэхарга техникийг тайлбарлах хэрэгтэй. Бүлэгт орж ирсэн хүмүүсийн ихэнх ньмонгол бичгээр бодит орчинд буюу цаасан дээр бичиж чаддаг ч цахим орчиндхэрэглэхдээ гар утсандаа монгол бичиглүүр суулгаж чадахгүй эсвэл монголбичиглүүрийг ашиглаж чадахгүй хүндрэл тулгардгийг ахлагч болон туслах багшнар ажиглаж, үүнд зориулж гар утсанд монгол бичгийн бичиглүүрийг хэрхэнсуулгах, түүнийг хэрэглэх арга техникийн талаар дүрс бичлэг хийж гишүүддээилгээдэг. Хэрэгтэй тохиолдолд цахимаар холбогдон биечлэн зааж өгөх аргыг чхэрэглэнэ.KUKU сүлжээ нь (kukuw.com) олон төрлийн бичиг үсгийг компьютер, гарутас гэх мэт сүлжээний орчинд байгаа төхөөрөмжүүд дээр үсэг шивж дасгалжихсистем юм. Монгол бичгийн код нь цахим орчинд илэрсэн хугацаа нь богино, 6 Монгол хэлний Оюунт мэдээ занги шийдвэрлэх мэргэжлийн улсын ба орон нутгийн хамтарсанинженерэнгйин судалгааны төв, Өвөр Монголын Их сургуулийн компьютерын их сургуулиасгаргасан нэр томьёо.


29МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37монгол бичиглүүрүүд хорондоо ч адил бус аргаар зохиогдсон тул үсгийн код ньч зөрөө их байдаг. Үүний дээр монгол бичгийн бичлэгийн онцлогоос болж цахиморчинд нэг үгийг ижил бус кодоор бичих тохиолдол түгээмэл. Жишээлбэл: зол( ᠵᠣᠯ4 ) жаргалыг зул( ᠵ ᠣ ᠯ 5 ) жаргал гэж бичих, өндрийг( ᠥ ᠨᠳᠥᠷ 6 ) үндэр ( ᠥᠨᠳᠥᠷ 7 ) гэжбичих, хээнцрийг ( ᠬᠡᠭᠡᠨᠴᠢᠷ h ) гэгэнцэр( ᠬᠡᠭᠡᠨᠴᠢᠷ g ) гэж бичих гэх мэтийн о( ᠣ4 ) у( ᠤ5), ө( ᠥ6 ) ү( ᠦ7 ), х г( ᠬᠠ ᠭᠠ ), т д( ᠲᠠ ᠳ᠋ᠠ )-г хольж хэрэглэх үзэгдэл хүмүүсийн дунднийтлэг байгаа нь нэг талаас аман аялгуутай холбоотой байдаг ч нөгөө талаасбагаас хэлний зүйн мэдлэг эзэмшүүлэхэд асуудал оршиж байгаа нь харагддаг.Мөн ижил дүрст үгийг хольж хэрэглэж байгаа нь энгийн үзэгдэл болоод байна.Үүнээс гадна тийн ялгалын нөхцөл дагаврыг буруу залгах үзэгдэл ч нийтлэг.Жишээ нь гэртээ( ᠭᠡᠷ ᠲᠡᠬᠡᠨ ) гэдгийг( ᠭᠡᠷ ᠳᠠᠭᠡᠨ ) гэрдээ гэж буруу нөхцөл залгах(AIJUN, 2021, хуудсд. 83-85)... Цахим орчин нь эдгээр алдааг ил тод болгосныдээр монгол бичгээ заавал зөв кодолж бичихийг сануулж байна. Өөрөөр хэлбэл,нүдэнд үл үзэгдэх алдааг компьютероор ялган таниулдаг боллоо. Ингэж KUKUсүлжээ нь хүмүүсийн монгол бичгээ зөв хэрэглэхэд түлхэц үзүүлсэн байна.KUKU сүлжээ нь хэрэглэгчдийн хүсэлтээр илгээсэн эх бичгийг хүлээнавч, эх бичгийн дагуу дуурайж бичих үйл ажиллагаа явуулдаг. Оролцогчидбайршуулсан сорилтын эх бичгийг дуурайж бичих хэлбэрээр өөрийн бичих хурдболон чадвараа дээшлүүлэх боломжтой. Монгол бичиг үсэг нь ижил дүрстэйондоо дуудлагатай үг үсэг олон байдаг тул зөв кодолсон эсэх нь анзаарагддаггүй.Харин KUKU сүлжээнд монгол бичгээр бичих сорилтод оролцсоны дараа өөрийналдаагаа өөрөө олж мэдэх боломжтой болдог.“Зөв бичлэг” бүлгийн үйл ажиллагаа нь оролцогчдоос өдөр бүр нэг сорилтавч, үр дүнг маргааш нь KUKU системээс татан авч дүгнэн бүлгүүдэд нийтэлдэгбөгөөд хугацаандаа сорилтоо өгөөгүй бол дүнгийн жагсаалтад оруулдаггүй.Үүнээс гадна нэрээ заавал монгол бичгээр бичих ба шаардлагад нийцээгүйоролцогчдыг дүнгийн жагсаалтаас хасдаг.KUKU системээс татсан нийт 708 хувь (сүүлийн үед ios системийн гарутасны хэрэглэгчдэд зориулсан сорилтыг нэмж оруулсан) өгөгдлийг EXCELпрограмм ашиглан эмхэтгэсэн дүнг харвал 2022 оны 5 сарын 5 - 2023 оны 9сарын 26 хүртэл “Зөв бичлэг” бүлэг дэх оролцогчдын сорилтод оролцсон өдрийннийлбэр нь 229425, нийт 19856 хүн системд бүртгэгдсэн байна. Оролцогчиднийт 63823612 үсэг тэмдэг бичсэн ба үүний 838758 нь үсэг тэмдгийн алдаабүртгэгдэж дунджаар 1.31% алдаа гарчээ. Оролцогч сорилтод оролцох анхнышатанд алдаа харьцангуй их гаргадаг ч сүүлээрээ алдаагүй бичдэг. Гишүүдийноролцооны байдлыг ажиглавал, анхны сард хүн бүр дунджаар сард 5 өдөроролцсон бол 2023 оны 8 дугаар сард хүн бүр дунджаар 20 өдөр оролцсон. 17сарын үйл ажиллагаанд оролцсон оролцогч бүрийн гүйцэтгэсэн дундаж хугацаань сард 12 өдөр. (Хүснэгт1-үзүүлсэн мэт)


30МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Хүснэгт 1. “Зөв бичлэг” бүлгийнхний 2022.5.5-2023.9.26 хүртэлх хугацаанд ажилласан байдлын ерөнхий дүнОн сарАжлааирүүлсэноролцогчдынтооОролцогчдындундажоролцооСорилтодоролцсонудааЭнэсарыннийтбичсэнүсгийнтооЭнэсарыннийталдаанытооАлдааныхарьцал2022-5 615 5 7489 1249198 57183 4.58%2022-6 432 11 9251 2443049 64277 2.63%2022-7 100 19 4839 821832 22767 2.77%2022-8 109 20 5541 994330 12978 1.31%2022-9 452 9 10114 1479737 51037 3.45%2022-10 676 9 17644 2854535 65982 2.31%2022-11 1284 7 27402 2821842 57714 2.05%2022-12 1062 10 32159 3926766 59961 1.53%2023-1 788 14 38729 2874162 34720 1.21%2023-2 919 13 35267 3796813 45658 1.20%2023-3 1511 11 54507 3447586 40360 1.17%2023-4 1282 14 61612 4263334 42093 0.99%2023-5 1723 12 60231 7098907 85493 1.20%2023-6 2439 10 67041 6672263 73217 1.10%2023-7 2312 12 69813 6306493 47708 0.76%2023-8 2493 13 77431 7417899 45257 0.61%2023-9 1664 14 59320 5354866 32353 0.60%Нийт 19861 12 638390 63823612 838758 1.31%Оролцогчдын сорилтод оролцсон давтамж нь адил бус байна. Өдөр бүртасралтгүй сорилтод оролцсон хүн байхад ганц удаа сорилтод оролцоодбүлгээс гарч явдаг хүн ч байдаг.Энэ хоорондох сорилтын хугацаанд зөвхөн ганц өдрийн сорилтыг 10128 хүн,2 өдрийнхийг 2406 хүн, 3 өдрийнхийг 1209 хүн биелүүлсэн.... гэх мэтчилэн 320өдөр оролцсон нь 1 хүн, 321 өдөр оролцсон нь 2 хүн, нийт 19861 хүн бүртгэгдсэнбайна.Бид оролцсон хүний тоог бодитой болгох зорилгоор 3 өдрөөс доош сорилтбиелүүлсэн өгөгдлийг хүчингүйд тооцсоноор 63.07% буюу 12526 нэрийг нэрсийнжагсаалтаас хассаны эцэст оролцогчийн тоо нь 7000 орчим болсон. Үүнд 1сараас дээш сорилт биелүүлсэн оролцогчийн харьцаа нь зөвхөн 10% гаруй байхба нийт оролцсон бүртгэлийн хувьд хангалтгүй ч тооны хувьд бараг 2000 нэрсажиллаж байгаа нь “Зөв бичлэг” бүлгийн амжилт хэмээн үзэж болно (Хүснэгт2-түзүүлсэн мэт). “Зөв бичлэг” бүлгийн үйл ажиллагаанд тэвчээтэй оролцож байгаань монгол бичгээр бичиж хэрэглэх дадлыг бүрэлдүүлэхийн хамт шинэ гишүүдэдоролцох хүч нэмдэг давуу талтай.


31МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Хүснэгт2 Оролцооны байдлыг шатлан шинжсэн ньӨдөр Хүний тоо Хувь<3 12526 63.07%3-29 5336 26.87%30-59 949 4.78%60-89 416 2.09%90-119 247 1.24%120-149 132 0.66%150-179 91 0.46%180-209 26 0.13%>210 138 0.69%Дүгнэлт-WeChat дахь “Зөв бичлэг” бүлгэм нь иргэдийн сайн дурын нэгдэлд албанбус боловсролын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж монгол бичгээр тогтохгүймонгол соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой талбар болох нь туршилтаарнотлогдлоо.-Оюун бичиглүүрийн журамласан үгсийн санг ашиглах нь цахим орчиндахь монгол бичгийн unicode-ыг нэг мөр болгоход далайд дусал гэлтэй. Мөнхэрэглэээний явцад оюун бичиглүүрийн дотоод ажиллагааны алдааг илрүүлж,олон удаа сайжруулснаар дээрх цахим бүтээгдэхүүнийг WeChat, Facebook зэрэгтүгээмэл хэрэглэгдэх олон нийтийн харилцаа холбооны хэрэгслээр дамжуулжолон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжтой.-Монгол бичгээрээ цахим орчинд алдаагүй бичиж сурахад KUKU хуулжбичих систем алдаагүй монгол бичгээр бичих боломжийг бүрдүүлэхийн дээр биедаан суралцах хандлагыг төлөвшүүлэхэд чухал үр дүнтэй болох нь харагдлаа.- Албан бус боловсролын хэлбэрээр зохион байгуулаад бодит үр дүндхүрч байгаа энэхүү үйл ажиллагааг, төрийн шийдвэр дэмжлэгээр бүх нийтэддэлгэрүүлбэл эдийн засгийн зарлагагүй их амжилт олох боломжтой болохыгбидний туршлага бэлэхнээ гэрчилж байна.Ашигласан бүтээлийн жагсаалтAIJUN. (2021). Research on Traditional Mongolian Editing in Smart Phone MS Office Word. 呼伦贝尔学院学报, Alam, A. (2023 оны 3). Connectivism Learning Theory and Connectivist Approach in Teaching and Learning: A Review of Literature.Gruffydd Jones, E., & Enrique , U.-J. (2023). Minority Language Media, Convergence Culture and the Indices of Linguistic Vitality. Social Media and Minority Languag esGuillem, B., & Maggie, G. (2019). Virtual communities as breathing spaces for minority languages: Re-framing minority language use in social media. Adeptus, doi:https://doi.org/10.11649/a.1968Soria, C. (2016). LinguapaxReview.


32МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Swiggers, P. (2007). Two key concepts of language endangerment : language obsolescence and language death. Linguistica, 47. doi:https://doi.org/10.4312/linguistica.47.1.21-33web360. (2024 оны 11 3). https://web360.org/how-many-websites-are-there/-ээс ГаргасанМОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ. (2015 оны 2 12). МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ-МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ. legalinfo.mn: https://legalinfo.mn/mn/detail/10932Оmniglot. (2023 оны 09 01). https://www.omniglot.com/writing/stats.htm#writingУ.Хүрэлсүх. (2023). Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа. Эргэлт.мн: https://ergelt.mn/news/123/single/29821Ш.Чоймаа. (2018). МОНГОЛ БИЧИГ БОЛ ДЭЛХИЙН БИЧГИЙН СОЁЛТ БУСАД ҮНДЭСТНЭЭС МОНГОЛ УГСААТНЫГ ЯЛГАХ НУТ ГЭРЧ ЮМ. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл: https://www.zindaa.mn/2aruAbstractTraditional Mongolian script represents the zenith of Mongolian writing cultureand stands as a remarkable cultural heritage with a history spanning several centuries. Although the Mongolian people have adopted various scripts throughout theirhistory, traditional Mongolian script remains the most enduringly utilized form. Forvarious reasons, some Mongolians residing in Inner Mongolia have lost proficiencyin their native language, while others possess the ability to read and write traditionalMongolian script yet seldom employ it in everyday life, particularly within digital contexts. Observing the presence of Mongolian script in Inner Mongolia and noting thescarcity of such characters on the streets of Ulaanbaatar highlights an urgent issuethat necessitates reflection on future actions. In the previous century, written communication predominantly occurred within paper-based mediums; however, this hastransitioned into non-paper electronic formats in the 21st century. Currently, languages and scripts from developed nations are extensively utilized not only domesticallybut also internationally, placing our own script at risk of obsolescence. This paperdiscusses the use of wechat social media learning groups based on mobile learningand non-formal education theories and methods to improve participants' online traditional Mongolian typing skills and increase the usage rate of traditional mongolianscript and other positive results of the practice are also discussed.Key words: Use of traditional mongolian script, E-environment, M-learning, input method


33МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37НОМЫН ТЭМДЭГЛЭЛ БА СУРАГЧДЫН БИЧИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛДЧ.Баттулга1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Бид эсээний нэгэн төрөлд хамаарах номын тэмдэглэл, уранзохиолын задлал, урлаг уран сайхны шүүмж зэрэг бичвэрийг Монгол улсынболоод бусад улсын боловсролын тогтолцоо, сургалтын агуулгад хэрхэн багтаажирсэн тухай голчлон өгүүллээ. Ялангуяа, манай сургалтын агуулга, сурах бичигтбагтаах төдий явж ирсэн номын тэмдэглэл хэмээх бичвэрт цаашид хэрхэнбичих тодорхой стандарт, аргачлал тогтоож, анги түвшин бүрд судалдаг болохнь чухал юм. Мөн энэ төрлийн бичвэрийг тогтмол бичсэнээр суралцагчдын ойтогтоолт, анхаарал төвлөрөлт болон унших бичих, тунгаан бодох /critical tinking/,асуудлыг шийдвэрлэх чадвар сайжирдаг тухай өгүүллээ. Эцэст нь, уг бичвэрийгТөрөгдөл /Book report/ хэмээн нэрлэх санал дэвшүүлэв.Түлхүүр үг: Бичих чадвар, эсээ, номын тэмдэглэл, төрөгдөл, шүүмж,тунгаан бодох, book report, ой тогтоолт, бага боловсролын хөтөлбөр, сурах бичигБид өмнөх өгүүлэлдээ эсээ манайд хэрхэн хөгжиж ирсэн, сургалтын эсээбуюу ямар ямар төрлийн эсээг сургалтын агуулгад багтаах нь чухал вэ гэдэгасуудлыг хөндөөд Ерөнхий боловсролын болоод их дээд сургуулийн сургалтынагуулгад дараах дөрвөн төрлийн эсээ бичвэрийг заавал судлах ёстой гэсэнсанааг дэвшүүлсэн билээ. Үүнд:1. Төрөгдөл (Literary analysis essay, Critical essay, Expository)2. Өөрийгөө тодорхойлох эсээ2 (Narrative, Personal statement)3. Асуудал дэвшүүлсэн эсээ (Persuasive, Argumentative essay)4. Чөлөөт эсээ (Essay) (Баттулга, 2024, х.23)Үүний нэг нь Төрөгдөл юм. Франц хэлний Essai гэдэг үгийг Л.Норовсүрэн“Төрөгдөл” хэмээн орчуулсан, мөн одоо хүртэл өвөрмонгол хэл аялгуунд номуншиж, кино үзээд төрсөн сэтгэгдлээ “төрөгдөл” хэмээсээр байгаа зэргийгхаргалзан үзэж, номын тэмдэглэл (Book report), уран зохиолын задлал эсээ /Literary analysis essay/, уран зураг, уран сайхны кино, жүжиг, уншсан номынхооталаар шүүмжлэлт эсээ /Critical essay/-г ерөнхийд нь “Төрөгдөл” гэж нэрлэхсанал дэвшүүлж байна. Гэхдээ юу гэж нэрлэх нь хамгийн чухал асуудал бишюм.Орчин үеийн эсээ бичлэгийн ном бүтээлүүдэд Book report бол “номын тухайэсээ”юм, ийм бичвэрийг хүүхэд багаасаа хэдий чинээ их бичнэ төдий чинээбусад төрлийн эсээ бичих чадвартай болно (The Difference between an Es1 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль, Монгол хэл,хэл шинжлэлийн тэнхим. 2 Statement of purpose бол Expository essay шинжтэй.


34МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37say and a Book Report, n.d.). гэж үзэж байна. Энэ талаар П.Батхуяг “Сэтгэгдэлба эсээ” хэмээх аргыг орчин үеийн сургалтад хэрэглэхэд тохиромжтой. Энэхүүарга нь эсээ бичих арга зүйд сургах зорилготой. Багш хичээлийг багаар зохионбайгуулдаг. Баг тус бүрд нэг нэг эсээ сонгож өгөх ба тухайн эсээнийхээ талаар“Сэтгэгдэл” бичиж, дараа нь баг тус хамтдаа өөрсдийн хувилбарыг бичижөрсөлддөг. Эсээг үнэлэх, дүгнэх талаар тодорхой ойлголттой болохоос гаднабичих арга зүйг эзэмших боломжтой. “Сэтгэгдэл” ба “Эсээ” аргыг “Марафонбичлэгийн арга”-тай хослуулах замаар хичээл сургалтыг зохион явуулж болно.(П.Батхуяг, 2018, хууд. 21) хэмээн оновчтой тодорхойлсон байна.Нөгөө талаас, манайд эсээ бичлэг нь олон төрөл зүйлээр хөгжиж, тэдгээрийнзааг ялгааг тогтоох шаардлага тулгарч байна. Бүхий л бичсэн зүйлийг эсээхэмээн нэрлэж, эсээний үнэ цэнийг бүдгэрүүлж болохгүй.Эсээний хамгийн гол шинж бол аливаа нэг асуудлыг сонгон авч түүний учирявдлыг олон талаас эргэцүүлэн бодож, ухаж ойлгож, нэг тийш нь шийдвэрлэхэдчиглэгддэг. Тухайлбал: Мишэль дө Монтэнь “Нөхөрлөлийн тухайд” эсээндНөхөрлөл гэж юу вэ? Нөхөрлөл бол эцэг эх үр хүүхэл, ахан дүүсээс ялгаатай,ердийн дотно харьцаануудыг нөхөрлөлтэй холбож болохгүй, ер нь дээдийн үнэннөхөрлөл буюу жинхэнэ найз нөхөд гэж байдаг уу? гэдэг санааг Аристотелийн“Найзууд минь, найзууд минь Надад ганц ч анд нөхөр алга даа гэсэн үгээрилэрхийлж, мөн нэгэн цагт дотно найз нөхөд явсан хүмүүс хожмын цагт дайсанч болдог. Үүнийг Монтэнь “ Нэг л цагт хайрлаж байсан хэмжээгээр хожмынөдөр үзэн ядахад хүрэх вий хэмээн санаж найз нөхдөө хайрла хэмээн Хилонхэлжээ. Дээдийн үнэн нөхөрлөлийн тухай ярианд жигшүүртэй санагдмаар энэдүрэм гайхамшигт сайхан чанар юу ч үгүй, ердийн дотносолд үнэхээр тохирно”(Монтэнь, 2010, хууд. 144) гэжээ.Уншигчид үүнийг өөр өөрийн оюунаар шүүн тунгааж, амьдрал ахуйдаатусгах учиртай. Алив нэг уншсан номынхоо талаар төрөгдөл бичнэ гэдэг эхлээдуншина, дараа нь бодож эргэцүүлнэ, эцэст нь бичиж тэмдэглэнэ. Энэ шинжээрээяах аргагүй эсээний нэг төрөл мөн билээ.Үүний бас нэг баталгаа нь Францын Номын тэмдэглэл /Fiche de lecture/,уран зохиолын задлал /Un commentaire litteraire/ бичих ерөнхий заавраасхарахад эдгээрийн төгсгөлд нь зохиол бүтээлийн талаарх өөрийн үзэл бодлоозаавал илэрхийлнэ. Тэгэхдээ зохиолчийн дэвшүүлсан санааг дэмжсэн альэсвэл үгүйсгэсэн байдлаар л бичнэ. Хэрвээ дэмжиж байвал дэмжсэн, дэмжээгүйбол дэмжээгүйг батлах аргумент буюу зохиолын хэсгээс эсвэл дүр, үйл явдлаасэшилж өөрийн санаагаа баталж нотлох ёстой. Үүгээрээ номын тэмдэглэл ньфранцын эсээ (dissertation) болон асуудал дэвшүүлсэн эсээ (Argumentativeessay)-тэй адил юм. Бид, энэ удаа “Номын тэмдэглэл” хэмээх бичвэрийг гадны улсуудынболовсролын тогтолцоонд хэрхэн ашигладаг, мөн түүний бүтэц тогтолцоо, үүрэг,хэрэглээг харьцуулан судлах, улмаар монгол хүүхэд багачууддаа эзэмшүүлэхарга боломжийн талаар судлах зорилт тавьсан болно.Ингээд зарим улсуудын боловсролын тогтолцоонд энэхүү бичвэрийн төрөлзүйл ямар байр суурь эзэлдэг хийгээд улс орнуудын гол онцлогуудыг аль болох


35МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37товч өгүүлье. Тухайлбал:АНУ-ын сургуулийн хүүхдүүд Book report-ыг маш их бичдэг. Мэдээж хэрэг,Бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын бичих номын тэмдэглэлийн зорилго,агуулга, түвшин ялгаатай. Тухайлбал: Бага анги (К5)-ийн сурагчид ер нь 2-рангиас номын нэр, зохиогч, гол дүрүүд, товч агуулгаас бүтсэн хялбар маягийнтэмдэглэлийг, дунд сургууль (6-8-р анги) -д Сурагчид сэдэв, дүрийн хөгжилд дүншинжилгээ хийх, зохиогчийн дэвшүүлсэн санааанд өөрийн бодлоо эргэцүүлэлмаягаар тусгах илүү нарийн бүтэцтэй тэмдэглэлийг бичнэ. Харин Ахлахсургууль (9-12-р анги)-ийн сурагчид уран зохиолын задлал маягийн илүү гүнзгийагуулгатай номын тэмдэглэл бичдэг ажээ. Үгийн тоо 250-500 орчим байна.Америкийн номын тэмдэглэлийн ерөнхий бүтэц дараах маягтай байдаг.Үүнд:1. Зохиолчийн нэр2. Номын нэр3. Үгийн утга (Утгыг мэдэхгүй үг, хэлц үг гарвал утгыг тэмдэглэж,тайлбарлана)4. Таалагдсан үг, өгүүлбэрийг бичих5. Бодит байдал (Товч агуулга)6. Мэдрэмж (Уншиж байх явцад чамд мэдрэгдсэн зүйл)7. Сэтгэгдэл (Уншиж байх явцад төрсөн бодол)8. Үзэл бодол (Уншсан зүйлийнхээ талаар өөрийн бодлоо үнэмшилтэйилэрхийлэх)9. Гол баатар, дүрүүд (Гадаад дотоод шинж чанар, төсөөлөх, таамаглах,харьцуулах)10. Ухаарал сургамж (Юуг ойлгож ухаарснаа бичих, зөвлөмж бичих, зааварбичих, уриалга гаргах...гэх мэт)11. Үйл явдлын зураглал (Харж дуурайн зурах, төсөөлж зурах, сэтгэжзохиомжлон зурах...)12. Танин мэдэхүйн зураглал (Сурсан мэдсэн зүйлээрээ оюуны зураглалхийж болно)Сурагчдын номын тэмдэглэл бичиж эхлэх тодорхой анги нь сургууль дүүрэгболон сургалтын хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байж болно. (А.Баярсайхан,2021)Японы бага болон дунд сургуулийн зуны амралтын гэрийн даалгаврыннэг чухал зүйл нь Докусёкансобун 読書感想文(Dokusyokansobun)юм. Энэгэрийн даалгавар нь сурагчдаараа олон ном уншуулах болон япон хэлээр уншихбичих чадварыг сайжруулах зорилготой. Сурагчид боловсролын яамны саналболгосон эсвэл өөрөө уншсан номуудаасаа аль нэгийг сонгоод сэтгэгдлээ бичнэ.Хэрхэн бичихийг япон хэлний хичээлээр нь заадаг.Дараах дарааллын дагуу бичих ёстой. 1. Номын товч агуулга 2. Ном уншсаны дараа юу санагдсан бэ? буюу төрсөн сэтгэгдэл 3. Ном уншсанаар өөрийн бодсон үзэл бодлын тухай буюу


36МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37зохиолчийн дэвшүүлсэн санаатай санал нэгдэх эсэхСүүлийн үед, зөвхөн зохиолын агуулгаас өөр зүйл бичихгүй сурагч цөөнгүйгарах болсон тул ном уншсан сэтгэгдэл болон үзэл бодлоо сайтар бичих ёстойгэдгийг багш нар ахин дахин анхааруулж байна.Японы зарим муж, хотын захиргаанаас юм уу эсвэл сонин хэвлэлийнгазраас үе үе 読書感想文(Dokusyokansobun)бичих тэмцээн зохиогддог. Ахлахсургуульд 読書感想文(Dokusyokansobun) бараг бичдэггүй боловч сурагчидэдгээр тэмцээнд оролцдог.Мөн 読書感想文(Dokusyokansobun)-той холбоотой хэд хэдэн асуудалүүсэж байна.Үүнд: Зарим багш нарын хувьд яаж бичихийг заахад маш хэцүүгэдэг. Түүнчлэн бүх сурагчдын бичсэн илтгэлийг шалгахад бас хэцүү. Сурагчидномын тэмдэглэл бичихийн тулд ном уншаад бусад тохиолдолд ном уншихгүй,ном унших зуршилд сурахгүй сөрөг хандлага гарч байна гэнэ.Энэ жилийн Японы боловсролын яамын санал болгосон ном;- \"Далайн хав Анюү” 『アザラシのアニュー』(Далайн хав нохой ба түүнтэйхолбоотой хойд туйлын бусад байгаль орчны асуудлын тухай зурагтном)- \"Уучлаарай гараад ир,\"『ごめんねでてこい』(Гол дүрийн охин уучлалгуйхын хэчнээн чухал болохыг үзүүлэх үлгэр)- \"Шоколад яаж болдог вэ,\" 、『どうやってできるの?チョコレート (Шоколад ямар хүмүүс, хэрхэн хийдэг тухай өгүүлдэг ном)- “Баяртай хуванцар соруул”『さようなら プラスチック ストロー』 (Хуванцарын байгаль орчинд үүсгэдэг хор нөлөөний тухай өгүүлсэнном)- \"Жүгэмүгийн зун\"『じゅげむの夏』(Хүнд өвчтэй найзынхаа хүсэлмөрөөдлийг биелүүлэхийн төлөөх адал явдалт үлгэр) (西山悦子, 2017)Мөн Хятадын бага болон дунд сургуулийн өвөл, зуны амралтын гэрийндаалгаврын нэг нь读书笔记 (Dú shū bǐ jì юм. Энэ төрлийн бичвэрийг бичүүлэхийншалтгаан: Юуны өмнө, энэ нь хүүхдийн ой тогтоолтыг сайжруулдаг. Мэдлэг ньаль болох арвин байх нь чухал. Мэдлэг нь хуримтлалаас үүсдэг бөгөөд уншсанзүйлээ мартвал мэдлэг арвин болохгүй. Үүнийг заавал тогтоох хэрэгтэй бөгөөдуншсан зүйлээ тэмдэглэх буюу тэмдэглэл хөтлөх нь ой тогтоолтоо сайжруулж,мэдлэг хуримтлуулах хамгийн сайн аргуудын нэг юм гэж үздэг.Ийнхүү уншсан номынхоо талаар тэмдэглэл хөтлөх нь унших чадвар,задлан шинжлэх чадвар, нэгтгэн дүгнэх чадвар болон бичгийн илэрхийлэхчадварыг сайжруулахад тусалдаг. Энэ нь уншлага болон бичлэгийг хослуулсанцогц сургалт юм. Хятадын энэ хэлбэрийн бичвэрийг 4 төрөлтэй гэж үздэг. Үүнд:1. 摘录式: Эшлэлийн хэлбэр — Ном дахь сонирхолтой санаа, шинэлэг материалболон алдартай үг хэллэгүүдийг хуулж бичээд, ирээдүйд хэрэглэхээрбэлтгэнэ.2. 提要式: Товчлох хэлбэр — Эшлэлийн хэлбэрээс ялгаатай нь, товчлоххэлбэрийн уншсан тэмдэглэл нь эхийг шууд хуулж бичих биш, харин эхийнмэдээллийг эмхэлж, хураангуйлж, нэгтгэн дүгнэх байдлаар хийгддэг.3. 心得感受式:Сэтгэгдэл, ойлголтын хэлбэр — Энэ хэлбэрийг дотор нь 2 хувааж


37МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37болно.1) 批注笔记: Зүүлтийн хэлбэр — Энэ нь унших явцдаа өөрийн санаа,эргэлзээ зэргийг тэмдэглэх эсвэл чухал, бага зэрэг чухал, эргэлзээтэйхэсгийг тэмдэглэх, тайлбар, шүүмж бичих арга юм.2) 读后感: Уншсаны дараах төрөгдөл — Уншиж дууссаны дараа өөрийнойлголт, туршлага, сэтгэгдлээ бичихийг хэлнэ.4. 专题式: Сэдэвчилсэн хэлбэр — Сонирхлоосоо эхлэн нэгэн зохиолчийн хэдхэдэн бүтээлийг цугтаа унших эсвэл нэг сэдвийн хүрээнд уялдуулан унших,харьцуулан унших аргыг ашиглан бичиж болно (马兰, n.d.).БНСУ-ын боловсролын тогтолцоонд 감상문 [Гамсанмүнь], 독서 감상문 [Дуксогамсанмүнь], 독후감 [Дукхүүгам] гэсэн гурван зүйлийн бичвэрийг 1 дүгээр ангиаснь эхлэн бичүүлдэг байна. Эдгээр нь хоорондоо бага зэрэг ялгаатай. Тухайлбал:감사문 (Гамсанмүнь)гэж ямар нэг зүйлийн талаар сэтгэгдлээ бичихийг хэлдэг бол독서 감상문 (Дуксо гамсанмүнь) гэвэл яг номын тэмдэглэл; зохиогч, номын нэр,хэвлэлийн компани, хэвлэсэн он, уншсан он сар өдөр, тэгээд уншиж ойлгоснообичдэг аж. Энэ хоёр төстэй боловч сүүлийн бичвэр заавал номын тухай бичнэ.독후감 [Дукхүүгам] нь дуксо гамсанмүньтай бараг адилхан ном уншсаны дараатөрсөн сэтгэгдлээ бичих юм. Солонгосын сургууль сургуульд өөрсдийнх бэлдсэнномын тэмдэглэл бичих зориулалтын дэвтрүүд байдгаараа онцлог юм.Харин ОХУ-ын сургуулийн хүүхдүүд “Сочинение-отзыв о прочитаннойкниге” бичдэг. Бүтэц болон бичих аргачлалын тухай дээрх улсуудтай адилхандавтсанаас https://otvet.mail.ru/ сайтад тавигдсан 8 дугаар ангийн сурагчийн ЛевТолстойн \"После бала\" (Үдшийн цэнгүүний дараа) бүтээлийн талаар бичсэнтэмдэглэлийг жишээ болгон орууллаа. (Асуусан: Диана Дзыдзан)Лев Толстойн \"Үдшийн цэнгүүний дараа\" бүтээлээр дараах төлөвлөгөөнийдагуу тэмдэглэл бичнэ. Үүнд:1. Уг зохиол таалагдсан эсэх, таалагдсан бол яагаад, таалагдаагүй бол мөняагаад2. Товч үйл явдал3. Хамгийн чухал, сэтгэл татам, сонирхолтой бас сонирхолгүй дүрүүдийнталаар бичих. Тэд юугаараа онцлог вэ?4. Танд ямар үйл явдал, эсвэл ямар хэсэг нь ер бусын санагдсан бэ? Тэрхэсгүүд танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?5. Бүтээлийн гол санаа, гол сэдэв нь юу вэ.6. Уншсан ном тань танд юу бодогдуулсан бэ? Зохиолч уг бүтээлээрээ юухэлэхийг хүссэн бэ?7. Ерөнхий дүгнэлт гаргах, Та энэ бүтээлийг уншихыг бусдад зөвлөх үү?Зөвлөвөл яагаад, зөвлөхгүй бол яагаад?Лев Толстойн “Үдшийн цэнгүүний дараа” номын тэмдэглэл1. Лев Толстойн “Үдшийн цэнгүүний дараа” бүтээл надад гүн сэтгэгдэл


38МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37үлдээсэн. Ийм бодитой, сэтгэл хөдлөм зохиол бичсэн зохиолчийн авьяасыгбиширч байна.2. Гол дүр Иван Васильевич залуу насныхаа дурсамж болон өөрийнхөөамьдралыг өөрчилсөн үйл явдлынхаа талаар өгүүлснээр эхэлдэг. Тэрээрхурандаагийн охин Варенка хэмээх сайхан бүсгүйд дурладаг. Тэдний уулзсанүдшийн цэнгүүн бол Иван Васильевичийн амьдралын хамгийн гайхалтайүйл явдлуудын нэг байв. Гэвч үдшийн цэнгүүний дараа Иван Васильевичсанамсаргүйгээр хайртай бүсгүй Варенкагийн нь аав (хурандаа) цэргүүдээхэрхэн харгис хэрцгийгээр зодож байгааг харчихдаг.3. Хамгийн гол бөгөөд сэтгэл татам дүр бол өндөр ёс суртахууны, хүмүүнлэгүзэл бодолтой хүн гэдгээ харуулдаг Иван Васильевич юм. Тэр цэргийн албантушаалаа орхиж, бусдад туслахын тулд багш болдог. Мөн т үүний үдшийнцэнгүүн дээр болон дараа нь харж мэдсэн зүйлүүд улам бүр ухаалаг болгодог.Варенкагийн аав Полковник нь сөрөг дүр бөгөөд уншигдад таагүй муу сэтгэлтөрүүлдэг. Тэр ажил мэргэжлийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн, харгис хэрцгийбөгөөд зүрх сэтгэлгүй хүн юм. Тэр цэргээ зодуулахаас хамгаалах байтугайөөрөө нэмж зоддог. Үүгээр дамжуулж зохиолч харгис хэрцгий байдал болонхүчирхийллийг ямар ч нөхцөлд зөвтгөж болохгүй гэсэн зохиолын гол санаагаагаргасан байдаг.4. Уг бүтээлийн хамгийн өвөрмөц хэсэг бол үдшийн цэнгүүний дараах хэсэгюм. Эндээс хурандаагийн эрх мэдлээ хадгалахын тулд юуг ч хийхэд бэлэн,харгис хэрцгий, үдэшлэгт байснаас шал өөр, түүний жинхэнэ үнэн төрхийг харжболно. Хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн нь энэ үйл явдал байлаа.5. Харгис хэрцгий, шударга бус явдлыг ямар ч хэлбэрээр хүлээн зөвшөөрөхболомжгүй гэсэн нь уг бүтээлийн гол санаа юм. Уг бүтээлийн гол сэдэв нь ёссуртахуун, итгэл үнэмшил, хүслээ сонгох асуудал юм.6. Хүний аливаа нэг үйлдэл, шийдэл бидний болон эргэн тойрны хүмүүсийнамьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бодоход хүргэлээ. Мөн зохиолч хүмүүс зөвсонголт хийхийг хичээх ёстой гэсэн санааг давхар гаргажээ.7. Оросын уран зохиолыг сонирхдог, хүний амьдралын янз бүрийн утгаучрыг мэдэхийг хүссэн хүн бүрд \"Үдшийн цэнгүүний дараа\" бүтээлийг уншихыгзөвлөж байна. Энэ түүх нь олон чухал асуудлын талаар бодоход хүргэж, ганцханшийдвэр эсвэл ганцхан үйл явдлаас шалтгаалан бидний амьдрал хоромхонзуур өөрчлөгдөж болдгийг харуулсан билээ. (Хариулсан Hesseung) (Написатьотзыв по литературе 8 класс, 2024)Мөн 6-9 ангийн хүүхдүүд ихэвчлэн изложение бичдэг. Изложение гэж ямарнэг бичвэрийг уншаад, гол санааг олж, текстийг товчилж бичихийг хэлдэг.Хамгийн чухал нь ОХУ-ын бүх сурагчид 9-р анги төгсөөд изложение бичихшалгалтыг заавал өгдөг. Үүнд тэнцээгүй бол дараачийн шатны сургалтанд сурахболомжгүй болно.Европын Холбооны улсууд, Тухайлбал: Италиар номын тэмдэглэлийг “Scheda libro” (скеда либро) бөгөөд үүнийг Италийн дунд сургуулийн нэгдүгээр ангиасбичдэг. Италийн болон гадаадын уран зохиолын хичээлийн үеэр багш “Scheda


39МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37libro”-г хэрхэн бичих тухай заадаг. Бүтэц нь: Зохиолч, Номын нэр, Хэвлэдсэн он,газар, Хэвлэсэн газар, Уран зохиолын төрөл, Туужийн гол дүр/гол баатрууд батэдний түүхэн дэх үүргийн тодорхойлолт, Товч агуулга, Хувийн үзэл бодол гэсэнхэсгээс бүтнэ. Хамгийн чухал нь Танд юу таалагдсан, юу таалагдаагүй, яагаадгэдгийг тайлбарлана. Бас найруулгын болон бичлэгийн хэв маяг, аль хэсэг ньтанд хамгийн их нөлөөлсөн талаар мөн эш татаарай. Аль хэсэг нь таны зүрхсэтгэлд хамгийн их хүрсэнийг хэлэх хэрэгтэй. Зорилгыг “Хүүхдийн шүүмжлэлтэйсэтгэлгээг хөгжүүлэх, итали хэлээр ойлгох болон бусад чадварыг сайжруулах,оюутан суралцагчдыг ном уншихад дуртай болгох, ном уншдаг болгох, номынтөрөл бүрийн талаарх мэдлэг олгох” гэж тодорхойлжээ.Францын их дээд, дунд сургуулийн сурагч, оюутнууд essai, dissertation,commentaire, Fiche de lecture гэсэн хэдэн зүйлийн бичвэр бичдэг. Essai болуран зохиолын төрөл зүйл юм. Зарим нэг уран зохиолын авьяастай оюутансурагч бичиж болно. Бүгд бичихгүй. Их сургуулийн хичээл дээр манайх шиг бүхоюутныг essai бич гэвэл ойлгохгүй. Харин их сургуулийн оюутнууд судалж байгаахичээлээрээ байнга dissertation /диссертасион, дессартаци/ бичнэ. Философи,түүх, антропологи, газарзүй, эдийн засгийн диссертасион гэх мэт. Бидний essayгэдэг ойлголттой зарим талаар дүйнэ. Докторын судалгааны ажлыг thèse гэнэ.Харин бага дунд сургууль буюу лицей, гимназийн хүүхдүүд тусгай Fichede lecture хэмээх номын тэмдэглэлийн загвар, дэвтэр хэрэглэж байна. Ер ньФранцын бага /école primaire/, дунд /Collège/, ахлах /lycée/ сургуульд хэрэглэдэгномын тэмдэглэл нь анги түвшин бүрээр нарийн ялгаатай боловч энд ерөнхийбүтцийг харуулъя.• Бүтээлийн нэр, огноо (шаардлагатай бол зохиолын төрөл, урсгал чиглэл);• Зохиогчийн товч намтар болон түүний томоохон бүтээлүүд;• Эхийн товчлол;• Эхийн гол санаа• Эхийн задлал болон зохиолчийн дэвшүүлсэн санаа• Өөрийн үзэл бодол (заавал биш) (Comment faire une fiche de lecture efficace ?, 2023).Номын тэмдэглэл (Fiche de lecture -Унших хуудас) нь номын чухалхэсгүүдийн жагсаалт бөгөөд энэ нь хүүхдийн унших үйл явцыг илүү идэвхтэйболгож, дахин унших үед чухал хэсгүүдээ санахад нь хялбар болгодог. Уншсанзүйлээ ийнхүү бичих нь сургалтын үйл явцын нэг чухал хэсэг болдог хэмээнтодорхойлжээ.Мөн хэрхэн бичих үе шат, аргачлалыг нарийн гаргаж өгдөг байна. Үүнд:1-р шат: Ном уншихаасаа өмнө хүүхэд номын тухай ерөнхий мэдээллийгбичих ёстой. Зарим зүйлийг интернетээс ч хайж болно. Ерөнхий мэдээлэл нь:• Бүтээлийн бүрэн гарчиг• Хэвлэгдсэн огноо• Зохиогчийн тухай мэдээлэл (бүтэн нэр)• Түүний хамаарах утга зохиолын урсгал• Түүний амьдарч байсан зуун• Уран зохиолын төрөл (тууж, яруу найраг, жүжиг...)


40МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37• Хэд дэх хэвлэл• Судалгааны бүтээлийн нэр, дараалал.2-р шат Номоо уншиж байхдаа тэмдэглэл хөтлөх ёстой. Түүндээ гол батуслах дүрүүд хэн болох (нэр, зан чанар, дүрүүдийн хоорондын холбоо), чухалүйл явдлууд, сонирхолтой хэсгүүдийн хуудасны дугаар, ойлгомжгүй мэт санагдаххэсгүүд, нарийн төвөгтэй нэр томъёо, эхийн гол санаа ба сэдэв, тодотгожонцолсон эшлэл хэсгүүд гэх мэт зүйлийг заавал тэмдэглэнэ.3-р шат Номын тэмдэглэлээ бичихНомоо уншиж дууссаны дараа өмнөх бичиж тэмдэглэсэн зүйлүүдээ эмхэлжцэгцлэх ёстой. Номын тэмдэглэл (унших хуудас)-д заавал байх дөрвөн зүйлбайна. Үүнд: • Уншиж эхлэхээс өмнө бичсэн ном, бүтээлийн ерөнхий танилцуулга.• Зохиолын товч агуулга, Хамгийн гол нь агуулгыг товч бөгөөд өөрийнүгээр бичсэн байх ёстой. Бүтээлийг бүлэг тус бүрийг нэг өгүүлбэрээрилэрхийлэхэд хангалттай.• Дүрүүдийн танилцуулга: Мөн дүрүүдийн холбоо хамаарал, занчанаруудыг гаргаж өгнө. Үүний дагуу хүүхдүүд оюуны зураглал хийжболно.• Төгсгөлд нь зохиол бүтээлийн талаарх өөрийн үзэл бодлоо бичнэ.Тэгэхдээ зохиолчийн дэвшүүлсан санааг дэмжсэн аль эсвэл үгүйсгэсэнбайдлаар бичнэ. Хэрвээ дэмжиж байвал дэмжсэн, дэмжээгүй болдэмжээгүйг батлах аргумент буюу зохиолын хэсгээс эсвэл дүрээс эшлэхёстой.(Sabrina, 2023)Commetaire бол уншсан номын тэмдэглэлтэй төстэй боловч ахлах ангийнхан,их сургуулийн оюутнууд ихэвчлэн бичдэгээрээ уран зохиолын задлал /Un commentaire litteraire/-тай илүү ойр юм. Мэдээж бичих нарийн стандарт загвартай.Товчоор бол, зохиолчийн санаа буюу зохиолч уг зохиолоороо юу хэлэх гэсэн,ямар асуудлыг дэвшүүлж тавьсныг өөрийнхөөрөө тайлбарлан гаргаж ирэхзорилготой бичвэр. Зохиолын үйл явдлыг бичихгүй, зохиолчийн намтар түүхбичихгүй, агуулгаасаа хадуурч болохгүй, хэсэг бүрээр нухаж хэт нуршижболохгүй гэх мэт дүрэмтэй.Ташрамд дурдахад, Солонгос, Японы их дээд сургуульд одоо хүртэл“реферат”-ыг бичүүлсээр байна. Реферат (Latin Referre, Rus реферат) гэдэг үгнь “Товчлол” гэсэн утгатай ба хэвлэгдсэн бүтээлийг судалж, түүний агуулгыг товчхэлбэрээр найруулан бичсэн ажил бөгөөд эрдэм шинжилгээний зохиолын бүтэцбүрэлдэхүүний бага хэлбэрийн нэг ба баримтын үндсэн мэдээлэл, дүгнэлтийгуншигчдад хүргэх, дамжуулах үүрэгтэй. (Дуламрагчаа, 2021, хууд. 115) машчухал үүрэгтэй бичвэрийг төрөл бөгөөд судалгааны ном бүтээл уншиж, судлаадбичдэг утгаараа энд хамаарах боловч тусгайлан өгүүлэх болно.Өнөөгийн манай сургалтын агуулгад “Уншсан номын тэмдэглэл”-ийгӨ.Цэндсүрэн, Р.Бигэрмаа, П.Жаргалсайхан, У.Нямхүү “Монгол хэл” III 2020 ЕБСийн сурах бичигт:


41МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Номын тэмдэглэл бичиж сурцгаая.1. Эхийг уншаад, юу мэдсэнээ найзтайгаа ярилцаарай.1) Номын тэмдэглэл яаж хийдгээ бусадтай хуваалцья. Уншлагын түүх болноНом уншсан бол чамд юу үлддэг вэ? Уншсанаа тэмдэглэж сурах нь нэг ёсондоо чиний “Уншлагын түүх” болно. Тэгвэл яаж тэмдэглэл хөтлөх вэ?- Яг юуны тухай байсныг- Юуны талаар ятган ойлгуулсныг- Юуг тайбарласныг- Ямар үйл явдалтай байсныг гэх зэргээр өөр, өөрөөр бичиж болно. Тэмдэглэл хийхдээ дараах зүйлийг бодоорой.Зохиогчийн анхны юм уу эсвэл ийм төрлөөр байнга бичдэг үү? Хэрэв бичдэгбол төстэй өөр номыг нь олж уншаарай. Энэ номыг бусдад санал болгож болно.Чухал санагдсан өгүүлбэрийг бичдэг тусгай дэвтэртэй байж ч болно. Номынтэмдэглэл хийх арга олон янз. Чиний бичсэн номын тэмдэглэл нь “Уншлагынтүүх” чинь болно. Номын тэмдэглэлээ товч, тодорхой, тоочин жагсааж бичээрэй.2. Номын тэмдэглэл хийх аргыг мэдье. Номын тэмдэглэл 1. Баатруудын хийсэн үйл, хэлсэн үгээр хөөн бичиж болно. Номын тэмдэглэл 2. -Номд юуны тухай байсныг бичиж болно. -Зохиогчийн тухай -Номын агуулга – Энэ ном чамайг ямар нэг зүйлд ятгасан уу? Ямар нэг юм, үйл явдлын тухай тайлбар өгсөн үү?, Баатруудын үйлявдлыг өгүүлсэн үү? Номын тэмдэглэл 3. -Зохиолын баатрууд, гол дүр зэргийг тэмдэглэж болно. Тэдний нас, төрхбайдал, санаа бодол, хийсэн үйл хөдлөл, үг яриа зэргийг товч бичиж болно. -Утгыг нь сайн мэдэхгүй үгийг бичиж тайлбарыг тэмдэглэж болно.Номын хэсэг бүрд юуны тухай байгааг бичиж болно. Номын тэмдэглэл 4. -Уншсан номын нэр бүтэц, -Баатруудын үйл явдал, үг ярианаас чухлыг нь, -Яагаад чухал санагдсан, -Зохиогчоос асуух асуулт (Цэндсүрэн нар, 2020, х.28-29) хэмээноруулсан бол, П.Одсүрэн, Б.Гэрэлсайхан, Н.Даваасүрэн, Ц.Дашдолгор “Монгол хэл” IV2020 ЕБС-ийн сурах бичигт;Номын танилцуулга бичихдээ сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлье.1. Номоо танилцуулах карт хийгээрэй. Загварын дагуу бөглөж, зохиогчийннэрийн эхний үсгээр, цагаан толгойн дэс дарааллаар байгуулаарай.- Зохиогчийн нэр


42МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37- Номын нэр- Хэвлэсэн газар- Огноо- ISBN дугаар2. Танилцуулга төлөвлөе.Номоо танилцуулж бичихдээ:- Сэтгэлд үлдсэн, онцгой санагдсан эсвэл санаанд нийцээгүй ямарбаатар, ямар үйл явдал, ямар тэмдэглэл байсан бэ?- Сонирхолтой санагдсан, сэтгэл хөдөлгөсөн аль нэг хэсгийг сонгож,номынхоо танилцуулгад хичээнгүй бичгээр бичиж болно. Мөн зургаар дүрсэлжболно.- Гол үйл явдал юм уу, өөрт таалагдсан зүйлийг зургаар илэрхийлдэг.- Номыг уншиж дуусаад юу мэдэрч байсан бэ? (Одсүрэн нар. 2020, х.17)хэмээн бичжээ.Манай хувьд, ЕБС-ийн 3 дугаар ангид Номын тэмдэглэл, 4 дүгээр ангидНомын танилцуулга бичих тухай нэгж хичээл ордог сайн талтай боловч 1-2, 5-12дугаар ангид энэ талаар огт судалдаггүй юм байна.Нөгөөтэйгүүр, нарийн бүтэц тогтолцоо, уялдаа холбоо харагдахгүй байна.Бас гадны зарим зүйлийг орчуулж хуулбарлахдаа цаад юмаа ухаж ойлгоходанхаарах хэрэгтэй. Жишээ нь: Номын агуулга – Энэ ном чамайг ямар нэг зүйлдятгасан уу? гэж байна. Энэ ямар нэг ятгах тухай асуудал биш. “Ном ятгана” гэжюу вэ? Магадгүй, зохиолчийн дэвшүүлсэн санаатай санал нэг байна уу? эсвэлнийлэхгүй бол яагаад гэдгээ зохиолын хэсгээс, дүрээс, үйл явдлаас эшлэлбаримт болгон өөрийн санаагаар нотлохыг хэлж байгаа бололтой.Монгол улсад зарим ном сонирхогчид, номын клуб, ном худалдааны газруудномын тэмдэглэл бичих уралдаан тэмцээн явуулж байгаа нь сайшаалтай.Тухайлбал: 2023 онд “Ножо паблишн” цахим хуудаснаас Чинагийн Галсангийндэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдсан “Аянгат цагийн тууж” зохиолын тэмдэглэл/Book report/ бичих уралдаан шалгаруулалт явуулсан юм. ДүгнэлтЭнэ бүхнээс дүгнэж үзэхэд дэлхийд боловсролоор тэргүүлэгч ихэнх улсорнууд хүүхдийг багаас нь номын амт шимтэнд оруулж, номонд дурлуулдагулмаар хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон унших бичих, тунгаанбодох /critical tinking/ чадварыг хөгжүүлдэг энэ төрлийн бичвэрийг боловсролынтогтолцоондоо тууштайгаар хэрэглэсээр байна.Монгол улсын хувьд 1990 оноос өмнөх боловсролын тогтолцоонд хүүхэдбагачуудаар номын тэмдэглэл маш их бичүүлдэг байсан боловч сүүлийнжилүүдэд орхигдуулж иржээ. Мөн энэ төрлийн бичвэрийг бичих тогтолцоо,бичвэрийн бүтэц, нэгдсэн аргачлал үгүй байна. Энэ нь манай улсад бичвэр/product/-ийгголчлон судлаад бичих үйл явц /process/-ыг буюу хүн аливаа зүйлийгбичихэд сэтгэц танин мэдэхүйн ямар үйл ажиллагаа явагддаг талын судалгаач тэр, хэрэглээ ч тэр хомс байдагтай холбоотой юм. Төгсгөлд нь хэлэхэд, угбичвэрийг “номын тэмдэглэлхэн-”ээр төсөөлж, үл тоох хандлагыг гаргаж хэрхэвч


43МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37болохгүй гэдгийг дурдаад, Боловсролын асуудал эрхэлсэн яам тамгын газар,түүний мэргэжилтнүүдэд дараах саналыг хүргэж байна. Үүнд:1. Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр“Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийгшинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийгболовсруулах” багийн ажлын нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо,“Унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийнтулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утгазохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан,унших бичгийг сэргээнэ” хэмээн зарласан билээ. Мөн 2024 оны 07дугаар сарын 25-ны өдрийн сайдын “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрболовсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийн бүрэлдэхүүнбатлах тухай” А/6 тоот тушаал, 2024 оны 08 дугаар сарын 27-ныөдрийн сайдын “Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтынхөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгалажлын дэвтрийг боловсруулах” тухай А/57 тоот тушаалууд гарсан билээ.Энэ багийнхан эн тэргүүнд хүүхдүүдийн заавал унших номын жагсаалт,номын тэмдэглэл хөтлөх жишиг загварыг түвшин бүрээр гаргах, улмааржилд уншиж тэмдэглэл хөтлөх номын жагсаалтыг гаргах;2. Бага, дунд боловсролын монгол хэл, уранзохиолын хичээлийн агуулгадномын тэмдэглэл хэрхэн бичих талаар хичээлийг үе шаттайгаар багтаах;3. Боловсролын Яам, Боловсролын ерөнхий газраас хүүхдүүдийг номунших дур сонирхолтой болгох, унших арга барилд сургах зорилгоор жилбүр яамны зарласан номын талаар “Номын тэмдэглэл хэн сайн бичихвэ” гэдэг уралдаан зарлан, шагнаж урамшуулж, ном уншихыг хөхиүлэндэмжих, сурталчлан дэлгэрүүлэх зэрэг болно.Ашигласан бүтээлийн жагсаалтБаярсайхан, А. (2021, 11 13). Номын тэмдэглэл хөтлөх арга, бүтээлч санаа.Retrieved from https://fliphtml5.com/: https://online.fliphtml5.com/cswld/nknv/#p=1Баттогтох, Д. (2023). Эсээ бичих эрдэм. Улаанбаатар: Титан Принт ХХК.Батхуяг, П. (2018). Эсрэг хурд буюу эсээний тухай эсээ. Улаанбаатар хот:Сэлэнгэ пресс ХХК.Баттулга, Ч. (2024). Сургалтын эсээ. In МУИС, Гадаад хэл соёл судлал (pp.19-31). Улаанбаатар хот: Удам соёл.Дуламрагчаа, Т. (2021). Судалгааны ажлын үндэс. Улаанбаатар: Адмонпринт.Жавзанпагма, Я. (2019). Оюутны эсээ бичих чадварыг хөгжүүлэх нь.Улаанбаатар.Монтэнь, М. д. (2010). Сонгомол эсээнүүд. Улаанбаатар хот: Мөнхийн үсэгХХК.Одсүрэн, П нар. (2020). “Монгол хэл” IV . Улаанбаатар хот.Цэндсүрэн, Ө нар. (2020). “Монгол хэл” III. Улаанбаатар хот.


44МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Написать отзыв по литературе 8 класс. (2024, 4). Retrieved from https://otvet.mail.ru/: https://otvet.mail.ru/Comment faire une fiche de lecture efficace ? (2023, 6). Retrieved from www.letudiant.fr: https://www.letudiant.fr/lycee/methodologie-lycee/article/commentfaire-une-fiche-de-lecture-efficace.htmlSabrina. (2023, 11). Comment faire une fiche de lecture efficace ? Retrievedfrom www.lesbonsprofs.com: https://www.lesbonsprofs.com/blog/commentfaire-une-fiche-de-lecture-efficace/?fbclid=IwY2xjawGddjBleHRuA2FlbQIxMAABHXACnRbe7iIfNAwGVYvWkPds_lh-bZ707-Cmm505I_zIC_BdLXPxvtLLjQ_aem_F7w_476gMrmosKW3YEIyAAThe Difference between an Essay and a Book Report. (n.d.). Retrieved from Essay Job: https://essayjob.com/bookreport#:~:text=A%20book%20report%20is%2C%20quite,on%20what%20they've%20read西山悦子. (2017). 「読書感想文の添削指導」. In 全国大学国語教育学, 会国語科教育研究:大会研究発表要旨集第13巻.马兰, 吉. (n.d.). “读书笔记的写法”. Retrieved from (浙江省苍南中学教师): http://cnki.netAbstractIn this article, we primarily examined how book reports, literary analysis essays,and critical essays have been researched within the educational systems and curricula in Mongolia and other countries. It is particularly important to establish standardized guidelines and methodologies for writing book reports, as this genre of essayhas traditionally been confined to educational content and textbooks. We advocatefor the formal integration of book report writing across various educational levels andgrades in the future. Additionally, we explored the positive impact of frequent essaywriting on enhancing students' memory, concentration, as well as their skills in writing, reading, critical thinking, and problem-solving. In conclusion, we propose thatthis genre of essay be formally referred to as \"turugdul\".


45МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕ ДЭХ АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖЛИЙН ҮГ ХЭЛЛЭГ БОЛОН НЭР ТОМЬЁО(Монгол, өвөр монгол үг хэллэгийн жишээн дээр)Д.Адъяасүрэн1Г.Гэрэлмаа2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Энэ өгүүлэлд дэлхий нийтийг хамарсан Корона вирусын үед тусгайсалбарын буюу анагаах ухааны салбарт хамаатай 390 ээд шинэ үг хэллэг оржирэн хэрэглэгдэж байгааг хэл шинжлэлийн үүднээс мэргэжлийн үг хэллэг болоннэр томьёо гэсэн хоёр хэсэгт хуваан утга, гарлыг өвөрмонголын үг хэллэгтэйхарьцуулан судлав.Түлхүүр үг: анагаах ухааны салбар, мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо,өвөр монгол үг хэллэгУдиртгал. Хэлний үгийн санг хувиргаж, шинэчилж байдаг зүйл нь нийгмийн өөрчлөлтхувиралт бөгөөд уг үзэгдлийг даган шинэ үг хэллэг бий болж байдаг. Нөгөө талднь зарим юм үзэгдлийг хэрэглэхээ болихоор хуучрах мартагдах үзэгдэл хамтявагдаж байдаг. Монгол хэлэнд 30 гаруйхан жилийн өмнө идэвхтэй хэрэглэгдэжбайсан бригад, секц, кулинар, колбаса гэх мэт нийгэм болоод ахуйн олон үгхэллэгийг одоо бид хэрэглэхгүй байгаа юм.Сүүлийнжилүүдэд болсон дэлхий нийтийн хамарсан цар тахал болох Коронавирусийн халдварын нөлөөгөөр түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах,эмчлэх, асрах зэрэг олон үйл явц боллоо. Корона вирусийн халдвар 2019 оны 12-р сарын 31-ний өдөр Дэлхийн ЭрүүлМэндийн Байгууллагаас 2019-nCoV гэж албан ёсоор тогтоосон корона вирусийншинэ төрөл дэгдсэн болохыг” (www.wikipedia.org./wiki/) мэдээлснээс хойшдэлхий нийтээр хоёр жил гаруй хугацааны дотор энэ цар тахал түүнтэй холбоотоймэдээ, мэдээлэл тасралтгүй сонсогдож, тэдгээр үг хэллэгийг нийтээрээ ойлгож,хэрэглэж байв.Бидний зорилго корона вирусийн халдварын үед анагаахын салбартмэргэжлийн үг хэллэг болон нэр томьёо хэрхэн орж, хэрэглэгдэж байсныгМонгол болон өвөр монголд ямар үгээр илэрхийлж байсан тэр нь хэлний хэмхэмжээнд хэрхэн нийцэж байсан талаар тодруулахыг зорьсон юм. Үүний тулд корона вирусийн халдварын үед гарч байсан хууль “Монгол улсын2020 оны 04 сарын 29-ний өдөр баталсан “Корона вируст халдвар (ковид-19)-ын1 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургууль. Докторант. 2 Монгол Улс, Улаанбаатар, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн.


46МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөгнөлөөллийг бууруулах тухай” 4 бүлэг 19 зүйлтэй хууль болон ковидын тухайолон улсын байгууллагын мэдэгдэл, зөвлөмж болон Өвөр монголын “Өнөөдрийншилийн гол”, “Шилийн голын сонин мэдээ” зэрэг сурвалжийн хэрэглэгдэхүүндээр тулгуурлав.Корона вирусийн халдвартай холбоотой асуудал нь бүх нийтийг хамарсанболовч цар тахал нь өвчин учир анагаах ухааны салбарт олон мэргэжлийнүг хэллэг нэр томьёо шинээр бий болж, хуучин байсан үг хэллэг дахин сэргэхүзэгдэл түлхүү явагдсан юм.Анагаах ухаан мэргэжлийн үг хэллэг гэдэгт тухайн салбарт хэрэглэгддэгмэргэжлийн үг хэллэг болон нэр томьёог оруулан үзнэ.Нэр томьёо гэдэг үг гарлын хувьд латин хэлний terminus- буюу хил,хязгаар гэсэн утгатай байна. Хэлшинжлэлийн толь болон судалгааны бүтээлд“…мэргэжлийн хүрээн дэх ойлголтыг тэмдэглэсэн үг болон нийлэмж” “…мэргэжлийн ухагдахууныг нарийн тодорхой, бүрэн дүүрэн илэрхийлэх үг болоннийлэмж үг” (Гэрэлмаа. 2020, х.56) гэж тодорхойлж байна. Тэгэхээр зөвхөнтухайн салбарын мэргэжилтэн л ойлгох цаанаа ухагдахуун бүхий монгол болонгадаад үгийг нэр томьёо гэж хэлнэ. Жишээ нь бөөрний өвчин гэдэг үг хэллэгийгбүх нийтээр ойлгох боловч урологи бөөр судлал гэдэг нэр томьёог хүн болгонмэдэхгүй зөвхөн анагаахын мэргэжлийн хүн л мэддэг байна.Мэргэжлийн үг гэдэг нь нийгмийн бүхий л ажил мэргэжил эрхэлж буйхүмүүсийн хэл ярианд бий болдог үгийн сангийн бүрэлдэхүүн агаад нутгийнаялгатай нэгэн адил ажил мэргэжлээс шалтгаалсан үгийн сангийн ялгааг бийболгодог. Мэргэжлийн үгийн нэр томьёоноос ялгаатай тал нь хатуу тогтсонхэм хэмжээг баримталдаггүй, ярианы хувилбар үүсгэдэг, этгээд үг хэллэгтэйадил бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэггүй бөгөөд харин товчлох, хураах зэргээрнэрлэх нь элбэг байдаг. Иймээс мэргэжлийн үг хэллэг бол дотроо нэр томьёогагуулсан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд нэг хэсэг нь тухайн мэргэжлийн хүрээндхэрэглэгдэх үг, нөгөө нь хэлний хэм хэмжээнд нийцүүлэн зохиосон нэр томьёогэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.Корона вирусын халдварын үед үүссэн үг хэллэгийг дотор нь анагаахухааны мэргэжлийн үг хэллэг, анагаах ухааны нэр томьёо гэсэн хоёр хэсэгтхуваан судлав.1. Корона вирусын үе дэх анагаах ухааны мэргэжлийн үг хэллэгЭнэ удаагийн бидний судалсан үгийн сан бол тодорхой шалтгааны улмаасэрүүл мэндийн салбарт үүссэн онцгой нөхцөл түүнийг даван туулах олон аргазам, шийдэл, эмчилгээ гээд олон асуудлыг зэрэг хөндсөн тул нийгмийн эрүүлмэндийн холбогдолтой үг хэллэг олноор бий болсон онцлогтой.Бидний цуглуулсан хэрэглэгдэхүүн дотор мэргэжлийн үг хэллэг голлохбөгөөд тэдгээрийн төрөл зүй, тоо, бүтцийг тодруулан судлах болно.Корона вирусийн үед урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээтэйхолбоотой олон нийтэд зориулсан мэргэжлийн үг хэллэг олноор бий болжээ.Эдгээрийг ангилан үзвэл:


47МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37а. Корона вирусээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үг хэллэгЭнэ өвчний үед олон нийтийг аль болох өвчний эрсдэлээс хамгаалахзорилгоор олон тооны зөвлөмж, зөвлөгөөг цэцэрлэг, сургууль, албан байгууллагагээд бүх шатанд зориулан гаргаж ард иргэд ч хэрэгжүүлж байлаа. Урьдчилансэргийлэх гэдгийг анагаах ухаанд “аливаа өвчнийг өвчтөнд хүрэхээс өмнө буюушинж тэмдэг илрэхээс нь өмнө сэргийлэх олон төрлийн арга хэрэглэх” байдагтул тэдгээрийг олон шатанд хэрэгжүүлэх дараах үг хэллэг байна. Урьдчилансэргийлэхтэй холбоотой үг хэллэг өвөр монголын сонинд харьцангуй цөөнтоогоор тэмдэглэгджээ.Корунавирусын халдвараас хамгаалах зөвлөмжид туссан үгс нь:халдвар хамгааллын дэглэмдэглэм чанд баримтлахгараа тогтмол угаахгараа зориулалтын уусмалаар халдваргүйжүүлэхгарын ариун цэврийг сахихдавтан тунгаа хугацаандаа хийлгэххяналтын дэглэм сахихамны хаалт зүүхвакцинд хамрагдахвакцины бүрэн тунд хамрагдах зэрэг үг байгаа бол өвөр монголын үгийнсанд “хүн хоорондын зай”-г “амар түвшний зай”, “хүн хоорондын зай барих”гэдгийг “бусадтай зайтай байх”, “вакцин” гэдгийг “тарилга”, “дархлаажуулалт”гэдгийг “дархлааны систем”, “хяналт сэргийлэлтийн арга хэмжээ” гэдгийгхижгийг сэргийлэх дайлалдаан”, “вакцинжуулалтын цэг” гэдгийг “тарилгын цэг”гэх зэргээр хэрэглэж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэхтэй холбоотой үгс голтөлөв хуучин байсан нийтээр мэдэх үгс байна.б. Корона вирус өвчний шинж тэмдэгтэй холбоотой үг хэллэгКорона вирусийн халдвар ямар ямар шинж тэмдэг илэрхийлдэг талаар бүхнийтэд ойлгуулах зорилгоор зөвлөмж, мэдээ, мэдээлэл тарааж байсан. Шинжтэмдэг гэдгийг “Тухайн хүн ямар нэгэн өвчин, нөхцөл байдалтай байгааг илтгэхмэдрэмж. Шинж тэмдгийг зөвхөн мэдэрсэн хүн л мэдээлэх боломжтой. Шинжтэмдгийн илрэл нь өвдөлт, дотор муухайрах, ядрах, түгшүүр гэх мэт байж болно”(https://www.cancer.gov/publications/dictionaries/cancer-terms/def/symptom) гэжанагаах ухааны нэр томьёоны толь бичигт тодорхойлжээ. Иймээс дээрх өвчнийшинж тэмдгийг илэрхийлсэн монгол хэлний үгийг жагсаавал,хуурай ханиалгаххоолой өвдөх, амт, үнэрээ алдах толгой өвдөх,хамар битүүрэх, шингэн нус гоожих ,38-аас дээш халуурах,


48МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хөнгөн хэлбэр,амьсгаадах, амьсгал давчдах,цээж хөндүүрлэж өвдөх,амны салст, хэл, уруул, хурууны үзүүр хөхрөх,гүйлгэх бөөлжих шинж тэмдэг илрэх,халуурч жихүүдэс хүрэх,суулгах,нүд загатнах,найтаах,булчин болон биеэр өвдөх,хоолой өвдөхтолгой өвдөх,хамар битүүрэх,1. дотор муухайрах гэх зэрэг уг өвчний үндсэн шинжийг илтгэсэн 20орчим үг байгаа нь уг өвчин олон шинж тэмдгээр илэрдэг болохыг харуулна.Өвөр монголд хэрэглэгдэж байсан үг хэллэгийн талаар Д.Бүргэд хятад хэлтэйхарьцуулан судалсан бөгөөд тэдгээрээс монгол үгтэй дүйлгэн үзвэл, “халуурах”гэдгийг “халуурсан өвчин”, “өвчний хөнгөн хэлбэр” гэдгийг “хөнгөн хэлбэрийнөвчний жишээ”, “вирус тээгч” гэдгийг “өвчний илрэлгүй вирус авч явагч”, мөн“өвчний илрэлгүй жишээ”, “хүнд өвчтөн” гэдгийг “хүнд өвчний жишээ”, “сэжигтэйтохиолдол” гэдгийг “сэжигтэй өвчний жишээ”, мөн “сэжиглэлтэй өвчний жишээ”,“хяналтад байх” гэдгийг “ажиглаж байх жишээ”, “хавьтагч” гэдгийг “нягт ойртогч”,мөн “нягт ойртогсод”, PSR гэдгийг “вирусийн антибиотикийн урвалын байцаанхэмжилт”, “далд үе” гэдгийг “нуугдмал хугацаа” (Бүргэд. 2020, х.89) гэх мэтээрхэрэглэжбайна. Эдгээр үгийн онцлогийг авч үзвэл, нэг үгийг олон янзаар хэрэглэжбайгаа нь англи болон хятад хэлнээс орчуулсны нөлөө гэж үзэж болмоор байна.в. Корона вирус өвчнийг эмчлэхтэй холбоотой үг хэллэг Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчлэх, түргэн эдгээхтэйхолбоотой үг хэллэг олноор хэрэглэгджээ. Тухайлбал,халуун бууруулаххалуун бүлээн шингэн уухилчлэг сайтай хоол хүнс хэрэглэхмаш сайн унтаж амраххөнгөн дасгал хөдөлгөөн хийхөвдөлт намдаахшинж тэмдгийн эмчилгээ хийлгэхамин дэм уух119 дугаарэмнэлгийн тусламж гэх зэрэг үг хэллэгийг өвөр монголын үгийн сантайхарьцуулбал, “ковидын байдал” гэдгийг “хижгийн байдал”, “сэжигтэй тохиолдол”гэдгийг “ажиглаж байх жишээ”, “өвчилсөн хүний тоо” гэдгийг “өвчлөх норм”,


49МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“амьсгал давчдах”гэдгийг“амьсгал цухалдах” , “ковидыг эмчлэх”гэдгийг “хижгийгзасах” хэмээн тус тус хэрэглэж байгаа нь утга ойролцоо үг үүсгэж ойлгомжгүй үгбараг байхгүй байна.г. Коронавирусийн үед хэрэглэсэн бодис хэрэгслийн нэрКоронавирусийн халдварын үед ам, гарыг хамгаалах хэрэгсэл олноор бийболж, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хувцас, нүдний шил хэрэглэж байв.Хамгийн түгээмэл хэрэглэж байсан амны хаалтыг монголд “маск”, “амныхаалт”, “даавуун амны хаалт”, “насанд хүрэгсдийн амны хаалт”, “хүүхдийн маск”,“N9 амны хаалт”, хошуувчтай амны хаалт, нэг удаагийн амны хаалт гэсэн болөвөр монголд өвөр монголын сонин сэтгүүлд “амавч”, “амны таглаа”, “амныбөглөө” гэх зэргээр үгийн сангийн талаас маш олон ойролцоо утга үүсгэхэдгадаад үг, монгол үгийг зэрэгцүүлэн олон янзаар нэрлэсэн нь хэлний хэмжээндтохиромжгүй байдлыг бий болгожээ.МөнвакцинболонгарариутгагчбодисолонтөрлөөрүүссэнньГ.Гэрэлмаагийнбичсэн “Цар тахлын үеийн шинэ үгийн хэллэгийн онцлог, хэрэглээ” (Гэрэлмаа.2023, х.47-53) өгүүллийн сурвалжийн жагсаалтад байх бөгөөд эдгээрийгжишээлэн харвал,Вакцин түүний төрөл ньPfizer вакцин Модерна вакцин Веросел вакцин Астразенейка вакцин Спутник вакцин гээд гол төлөв орон орны оноосон нэрээр бүтсэнбайх жишээтэй. Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн вакцин гэхэд “ спутник-хиймэл дагуул” нэртэй байх жишээтэй.Цаашлаад гар ариутгагч бодис монголд үйлдвэрлэснээс дурдвал,“Ариун” гар ариутгагч гель “Санитас” гар ариутгагч гель “Баатар” гар ариутгагч гель гэсэн оноосон нэртэй байгаа бол ерөнхийнэрээр олонд зориулсанГар ариутгагч Гар ариутгагч спиртийн бэлдмэл Хүүхдийн гар ариутгагч гель Спиртийн гар ариутгагч гель гэх мэт үг хэллэг байна.д.Халдварын үед хэрэглэгдсэн оноосон нэрОноосон нэр гэдгийн хэл шинжлэлийн ойлголт нь нэгэн төрөл зүйлийн олонюмнаас нөгөөг нь ялгахын тулд тусгайлан өгсөн нэр гэж тодорхойлдог. Иймээскоронавирусийн халдварын үед олон төрлийн вакцин, маск, олон төрлийнбайгууллагын оноосон нэр ихээр хэрэглэгдсэн болно.Монгол хэлнээ англи хэлний оноосон нэр тэр хэвээр орж ирсэн цөөнгүй


50МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37байна. Вирусийн оноосон нэр COVID-19, “альфа вирус”, “делта вирус”, “омегавирус”, “омикрон”, “Файзер вакцин”, “Астразинейка вакцин”, “Модерна вакцин”гэх мэт.Харин өвөрмонголд “Корона” гэх хэллэгийг “хижиг өвчин”, “корона вирус”гэдгийг “титэм вирус”, “ковид-19” гэдгийг “уушигны үрэвсэл”, мөн “уушгиныхатгалгаа” гэх мэтээр монгол хэлээр орчуулсан нь сайн боловч нэг өвчнийг бусолон төрлийн өвчин мэтээр орчуулснаас өөр өөр зүйлийг нэрлэсэн мэтээр олоннийтийг төөрөгдүүлж болох юм.Оноосон нэрийн нэг төрөл нь товчилсон үг юм. Монгол хэлэнд гадаад хэлнийболон монгол хэлний товчилсон шинэ үг орж ирсэн.Тухайлбал, англи хэлнээсорж ирсэн “PSR” гэдэг үгийг монголчууд ярианы хэлэнд “писиар”, “писиар өгөх”гэх мэтээр хэрэглэсэн. Ямар үг болохыг нь нягтлан үзвээс, “PSR-Periodontal Screening Record гэдгийг монголоор ПГУ полимеразын гинжин урвал гэжтовчилсон үгийн хэлбэрээр нь орчуулсан боловч англи болон монгол хэлбэрээрхамтад нь хэрэглэж байна. Энэ нь Биологийн өчүүхэн материалаас үүсгэгчийгилрүүлэх шинжилгээний арга юм.Монгол хэлэнд эрүүл мэндийн салбарын товчилсон үгс:ЭМБ-Эрүүл мэндийн байгууллагаДЭМБ- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаЭМС-Эрүүл мэндийн сайдЭМТ- Эрүүл мэндийн тухай хуульНЭМ-Нийгмийн эрүүл мэндЭМДС- Эрүүл мэндийн даатгалын санНЭМХ-Нийгмийн эрүүл мэндийн хэлтэсЭМД-Эрүүл мэндийн даатгалСЭМҮТ- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвЭМХТ-Эрүүл мэндийн хөгжлийн төвЭМХТ-Эрүүл мэндийн хөгжлийн төвЭМЯ- Эрүүл мэндийн яамЭМДС- Эрүүл мэндийн даатгалын санЭМЕГ- Эрүүл мэндийн ерөнхий газарЭМДЕГ-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарЭХЭМҮТ- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвЭМНХС- Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн сайдХӨСҮТ- Халдвар өвчин судлалын үндэсний төвЗӨСҮТ- Зооноз өвчин судлалын үндэсний төвМАГХӨТГ- Мал амьтнаас гаралтай халдварт өвчинтэй тэнцэх газарАЦХаХ- амьсгалын цочмог халдварт өвчинЭнэ мэтээр олонтоо давтан хэрэглэдэг монгол хэлний товчилсон үгийнбүрэлдэхүүнд байгаа үгсийг зөвхөн эхнийх нь үсгүүдээр товчлон хураасан“үсгээр товчилсон үг” (Пүрэвжав. 2020, х.187) бол ДЭМБ- Дэлхийн ЭрүүлМэндийн Байгууллага болон УОК- Улсын Онцгой Комисс, ЭМДС- Эрүүл мэндийн


Click to View FlipBook Version