51МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37даатгалын сан, ХӨСҮТ- Халдвар өвчин судлалын үндэсний төв, ЗӨСҮТ- Зоонозөвчин судлалын үндэсний төвзэрэг оноосон нэр хамгийн идэвхтэй хэрэглээтэй байлаа. Харин үеэр товчилсонхэлбэрээрээ монгол хэлэнд орж ирсэн үг бол COVID бөгөөд Corona Virus Disease-2019 гэдгийн эхний үеүдийг аван товчилжээ. Үеэр болон үгээр хольжтовчилсон хэлбэр нь АЦХаХ- амьсгалын цочмог халдварт өвчин, E-mongoliaцахим монгол юм. ДЭМБ, УОК, E-mongoli зэрэг өмнө нь байсан боловч энэ үеэрхэрэглээ идэвхэжсэн үгс юм.2.Корона вирусийн үе дэх анагаахын нэр томьёоАнагаах ухааны нэр томьёо гэдэг нь анагаах ухаан, эрүүл мэндийн салбарттусгайлан хэрэглэгддэг үг хэллэгийг хэлдэг. Тохиромжтой тодорхойлолт ньанагаах ухааны нэр томъёог хүний биеийн анатомийн бүтэц, эмчилгээнийжурам, нөхцөл, өвчний үйл явц, эмчилгээг тайлбарлахад ашигладаг хэл гэжүздэг (https://pce.sandiego.edu/what-is-medical-terminology-explanations-helpfulresources/#:). Цар тахалтай холбоотойгоор анагаах ухааны салбарт хэрэглэгдэхнэр томьёо шинээр орж ирсэн. “улаан бүс”, “идэвхтэй халдвар”, “тусгаарласанөрөө”, “халдварын үе”, “явуулын дархлаажуулах цэг”, “сүргийн дархлаа”,“хавьтагч” гэх мэт. Эдгээр үг хэллэгийн заримаас тайлбарлавал,Сүргийн дархлаа- Дэлхийн Эрүүл эндийн Байгууллагын 2020 оны 12 сарын31 нд гаргасан ковид -19 өвчний эсрэг вакцин хийх тухай мэдэгдэлд орсон“Herd immunity” хэмээх үгийг монгол хэлнээ “Сүргийн дархлаа” хэмээн үгчлэнорчуулснаас монгол хүнийсэтгэхүй, уламжлалт ойлголтод таарамжгүй хэллэгүүсжээ.Сүрэг-herd хэмээх үгийг Оксфордын толь бичигт, “хамт амьдарч, хоолтэжээлээ олон нүүдэллэж явдаг олон тооны мал болон туурайтан, хөхтөн амьтад”хэмээн тодорхойлсон байх тул энэ үг яавч хүнтэй хамааралгүй болж байна. Нөгөөталаар монгол хүн “сүрэг” гэхээр таван хошуу малтайгаа холбон ойлгож, “хонинсүрэг”, “адуун сүрэг” гэхийн сацуу зэрлэг амьтдын олноор явах үед нь “зээрийнсүрэг”, “чоно сүрэглэх” хэмээн хэлэлцэх тул “хүн бол сүрэг биш” гэсэн ойлголтбидний ой тойнд бат тогтсон байдаг. Энэ нь олноор нэг дор хамтдаа оршинсуудаггүй, үргэлж хамтарч хөдөлмөрлөдөггүй ганц нэгээрээ малаа адууланявдаг нүүдлийн ахуйгаас урган гарчээ. Иймээс “Herd immunity” буюу “Сүргийндархлаа” хэмээх үгийг “Хүн амын дархлаа”, “нийтийн дархлаа” гэх зэргээроноовол оновчтой болно (Гэрэлмаа. 2021, х.32). “Хүн амын дархлаа” гэдгийгДЭМБ-аас хэрхэн тодорхойлсныг харвал, “хүн амын дархлааг вакцинжуулалтболон өмнөх халдвараар үүссэн дархлаагаар хамгаалах шууд бус арга” гэсэнбөгөөд хүн амын аль ч хэсэгт өвчин тарахыг хязгаарлаж, вакцинжуулан “нийтийндархлаа” тогтоох нь чухал хэмээн Ерөнхий захирал хэвлэл мэдээллийнхэндөгсөн ярилцлагадаа онцолжээ. Вакцинууд нь бидний дархлааны системд“эсрэг бие” гэж нэрлэгддэг өвчинтэй тэмцэх уургийг бий болгоход чиглэх бөгөөдхийлгэсэн хүмүүс уг өвчинд тусах боловч халдвар дамжихаас хамгаалдаг байна.Хавьтал, хавьтагч- Энэ үгийг корона вирусийн халдвар авсан хүнтэйойр байсан хүнийг хавьтал болсон, хавьтагч гэх мэтээр хэрэглэснийг хэвлэл
52МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37мэдээллээр нэг хэсэгтээ эсэргүүцэн шуугив.“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбартоль”-оос энэ үгийн утгыг харвал, нэгдүгээрт, хавьтах үйлийн нэр, бэлгийн хавьталгэсэн бол хоёрдугаарт, халдварт өвчтэй хүнтэй ойр байх нь (mongoltoli.mn) гэжтайлбарлажээ. Тиймээс үг зөвхөн ганц утгатай биш, шилжмэл болон салаалсанутгатай байдаг тул хоёрдох утгаар халдвартай “ойр байсан”, “ойртогч” гэсэншинэ утгаар хэрэглэсэн нь оновчтой. Үүнийг үгийн сангийн судлалд үгийн санутга зүйн арга гэж нэрлэх бөгөөд өмнө хэрэглэж байсан үгийг шинэ утгаар өөрзүйл ухагдахууны нэрлэлт болгон утгыг нь шилжүүлэхийг хэлдэг (МХС.Х, 2022,х.47).Монгол хэлнээ орж ирсэн анагаах ухааны холбогдолтой нэр томьёоны оржирсэн байдал нь монгол болон өвөр монголд ялгаатай байна.Монгол хэлэнд англи хэлээс орж ирсэн нэр томьёог хэрхэн орчуулсанталаар О.Шинэбаяр нар Монгол улсад Ковид-19 өвчний илрүүлэлт , тандалттайхамаарах мэдээ, мэдээллийг олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээрхүргэхдээ англи хэлний “Contact” буюу монгол хэлнээ “хүрэлцэх” , “шүргэх” гэсэнутга илэрхийлдэг үгийг “хавьтал” гэсэн үгээр оноож, мөн “ close contact” , “direct contact”-г нэгдүгээр хавьтал , “indirect contact”-г хоёрдугаар хавьтал зэргээрнэрлэснийг олон нийт зохистой бус гэж үзэн , егөө ёгт үгээр санал сэтгэгдлээцахим сүлжээнд бичсээр байна. “Contact tracing” хэмээх ковид-19 халдвартайхүнтэй хүрэлцсэн , түүний ойр орчимд байсан хүний явсан мөрөөр нь мөшгөхгэсэн утгатай нэр томьёог Монгол улсад “хавьтлыг илрүүлэх” гэж нэрлэжээ.(Шинэбаяр. 2021, х.63)Үүнээс гадна англи хэлний дуудлага хэлбэрээрээ орчуулалгүй орж ирсэн үгсцөөнгүй байгааг дурдвал, CORONA, COVID, PSR, VIRUS зэрэг бөгөөд эдгээрийгмонгол хэлэнд шууд галиглан Корона, Ковид, ПИ СИ АР гэх мэтээр хэрэглэсэн.Зарим нэр томьёо “чартер нислэг” хэмээх үгийг “Чартер нислэг нь агаарынхөлгөөр хийгддэг тусгай захиалгат тээвэрлэлт юм” (ikon.mn) гэж хэрэглэгдэжбайснаа “Тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл \"Туркиш Эйрлайнс\"-т олговолнислэг болгондоо 20 монгол хүнийг үнэгүй авчрах саналаа тавьсан” (ikon.mn)гэсэн өгүүлбэрт “тусгай үүргийн нислэг” хэмээн монголоор оноон хэрэглэсэнтэйадилаар “booster dose”-ийг “бүүстэр тун” гэж орчуулахгүй хэрэглэж байснаа“сэргээх тун” (Шинэбаяр,2021х.3) болгон хэрэглэж эх хэлнийхээ хэм хэмжээнийцүүлэн хэрэглэсэн жишээ бас тохиолдож байна.Тэгвэл Өвөр Монголын шинэ үг хэллэгийн дотроос зонхилох үг нь хятадхэлнээс утгачлан орчуулсан байна. Үүнд хэдийгээр хятад хэлнээс шууд авиачланорчуулсан үг хэллэг байхгүй боловч, утгачлан орчуулахдаа хятад хэлэнд хэтэрхийбаригдаж механикчлан орчуулсан жишээ олон харагдаж байна. Тухайлбал,хятад хэлний 取烊 гэх үгийг “үлгэр авах” гэж орчуулсан нь монгол хэлний илтгэхдадгалд арай нийцэхгүй хэллэн болжээ. Энэ хэллэг нь хижиг тахлын тусгаймэдээллийн дотор ойлгомжтой болохоос биш, хэлний бусад орчинд огт өөрутгаар ойлгогдох юм. Тиймээс сонин мэдээллийг гаргавал энгийн ардын дундхижиг тахлын нэр томьёогоор өрнөн хэрэглэгдэх байдал харагдахгүй. Үүнээсбид, хятад хэлний илтгэх арга барилд хэтэрхий баригдан, монгол хэд сэтгэхүйднийцвэр муутай орчуулгын шинэ хэллэг нь түр цагийн л байж , монгол хэлний
53МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37үгсийн санд тогтвортой байраа олж уусан шингээх боломжгүй гэдгийг төсөөлжболно.Онцлог хоёр. Өвөр Монголын шинэ үг хэллэгийн дотор үйл явцыг зааннэрлэсэн нийлмэл үг бүтээх тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал төвлөрүүлэнтусгаарлах, гэртээ тусгаарлах, үсэрдсээр тархах, эрт засах , хижигтэй тэмцэх гэхмэтээр шинээр бүтээсэн нийлмэл үг нэлээд байна.Онцлог гурав: Өвөр Монголын монгол хэлэнд хижиг тахлын талаар өрнүүлжбайсан нийгэм нийтийн хөдөлгөөнийг харуулсан хятад хэлний онцлог бүхий уриалоозон үүссэн байна. Тухайлбал , “өвчнийг төвлөрүүлж , тусгай мэргэжилтнийгтөвлөрүүлж, эх баялгийг төвлөрүүлж , төвлөрүүлэн аварч засах” /集中患者, 集中专家 ,集中资源 ,集中救治/,хүлээн авах ёстойг бүхнийг хүлээн авах, эмнэнзасах чухалтайг бүхнийг эмнэн засах /应收尽收, 应治尽治/ гэх мэтийн уриалоозон олон бий болсон байна.Онцлогдөрөв.Хамзуучлуурынбайгууллаганьөөрөөрболохоосшалтгаалан,улсын дотор хижиг тахлын холбогдолтой нэгдэлгүй монгол шинэ хэллэг цөөнбус гарчээ. Энэ нь монгол шинэ үг хэллэг, шинэ нэр томьёоны талаар нэгдсэндүрэмжил, нэгдмэл түгээмжилийн арга бодлого хүрэлцэхгүй байгааг харуулжбайна. Тухайлбал, ӨМӨЗО-ны дэсийн хам зуучлуурын байгууллагад “Шинэтитэмлэг уушгин үрэвслийн хижиг” гэж нэрлэж байхад улсын дэсийн төвийнрадио телевизийн хорооны монгол нэвтрүүлэг /Mongol CNR/-т “корона” гэжнэрлэж байдаг.Онцлог тав. Шинэ үг хэллэгийг бичгийн хэлэнд монголчлон оруулж радиотелевиз сонин сэтгүүлд хэрэглэж байхад, энгийн аман ярианд хятад нэр жич хэллэгийг шууд авиачлан авч хэрэглэх нь илүү байдаг. Тухайлбал, бичгийнхэлэнд” амавч” гэж нэрлэж байхад олонх орон нутгийн ярианы хэлэнд хятадхэлээс шууд авиачлан авсан “кожоу” гэдэг үгийг хэрэглэж байна. Түүнчлэн, ороннутгийн ялгаанаас болж адил бус хувилбартай байдаг.Хижиг тахлын үед бий болсон Өвөр Монголын шинэ нэр томьёо, үг хэллэгүүднь, ерөнхийдөө хятад хэлнээс шууд орчуулан авснаараа гол онцлогдож байна.Харин үүнд орон нутаг болон байгууламжийн хооронд нэр томьёоны дүрэмжилнэгдэлгүй байдал оршиж байна. Мөн шинэ нэр томьёо, үг хэллэгийг бичгийнхэлэнд утгачлан орчуулахыг мэрийж байсан ч энгийн ярианд авиачлан хэрэглэхнь давамгай байгаа нь ч нийгмийн үзэгдэл болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны монголхэл болон Монгол улсын монгол хэлний хооронд нэр томьёо, шинэ үг хэллэгийнталаар ялгаа зөрөөтэй байгаа нь маш тодорхой ажээ. Харин хижиг тахал мэтийндэлхий даяарын тулгамдсан асуудалд хандаж, улс орны хооронд адил хэлтийннэр томьёоны илэрхий зөрөөг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг бидний өмнөтавигдаж байгаа асуудал болж байна гэж эрдэмтэн Д.Бүргэд судлан дүгнэжээ.(Бүргэд. 2020, х.89)Дүгнэлт:1. Корона вирусийн халдварын үед анагаах ухааны мэргэжлийн үг хэллэгнь нэр томьёоноосоо олноор орж ирсэн бөгөөд халдвараас урьдчилансэргийлэх зорилгоор олон зөвлөмж гаргаж түүнд тал бүрээс нь үг
54МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хэллэгийг сайтар тусгажээ.2. Мэргэжлийн үг хэллэг нь нийгмийн эрүүл мэндийг хангах, урьдчилансэргийлэхтэй холбоотой нас насныханд зориулсан зөвлөгөө хэлбэрээрилэрч байлаа.3. Монгол хэлэнд англи хэлний үгийг шууд авах буюу галиглан авдаг болӨвөр Монголд хятад хэлээс голдуу орчуулсан тул англи үг хэллэгийнжишээ ховор тохиолдоно.4. Монгол болон Өвөр монголын корона вирусийн үеийн үг хэллэгт нийтлэгбайгаа үзэгдэл нь нэг үгэнд олон ойролцоо утга үүсгэсэн адил байна.Амны хаалт, амны бөглөө, амавч, маск гэх мэт.5. Нийтлэг үгийн сангийн байдлыг ажиглавал Өвөр Монголд уриа лоозонхэлбэрийн үг хэллэг олноор үүссэн бол Монголд зөвлөгөө хэлбэрийн үгхэллэг олонтой байна. Ашигласан бүтээлийн жагсаалтБүргэд, Д. (2020).Ковид-19 Хижиг тахалтай холбогдсон Өвөр Монголыншинэ үг хэллэг, нэр томьёоны тухай. Орчин цагийн утга зохиолын хэлбүрэлдэн тогтсон нь. ОУЭШХ, Япон улс Токио хот:Гэрэлмаа, Д. (2020).Монгол хэлний нэр томьёо бүтэх задлаг болон нийлэгарга. Улаанбаатар хот: Соёмбо принтинг.Гэрэлмаа, Д.Цар тахлын үеийн шинэ үг хэллэгийн онцлог. Хэл зохиол судлал.Улаанбаатар хот: Соёмбо принтинг.Гэрэлмаа, Д (2021).Цар тахлын эргэн тойрон дахь цалгай үг хэллэгийн тухай.Эх хэл бичиг. Улаанбаатар хот: Соёмбо принтинг. №3,МХС, (2022) Монгол хэл судлал. Х боть, Улаанбаатар хот: ЖиКом пресс.Пүрэвжав,Э. (2020).Монгол хэлний хэм хэмжээ. Улаанбаатар хот: ЖиКомпресс.Шинэбаяр, О., Амартүвшин, Н., Б.Нямдулам, Б. (2021). Ковид хууль ба нэртомьёо, мэргэжлийн үг.Улаанбаатар хот: Соёмбо принтинг.https://pce.sandiego.edu/what-is-medical-terminology-explanations-helpful-resources/#:https://www.cancer.gov/publications/dictionaries/cancer-terms/def/symptomhttps://www.mongoltoli.mn AbstractIn this article, we have collected and studied the introduction and use of 390 newwords related to a specific field, namely the medical field, during the global Coronavirus. These words were divided into two parts from a linguistic perspective: professional words and terms, and the meaning and origin of the words were studied bycomparing the similarities and differences between Mongolian and Inner Mongolianwords.
55МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37МОНГОЛ ХЭЛНИЙ ХАЛХ АЯЛГУУНЫ ЯРИАНЫ УРСГАЛ ДАХЬ ҮГИЙН ӨРГӨЛТИЙН ШИНГЭЭЛТ, ЗАДЛАЛТ Э.Агь-Юмчин1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Тус өгүүлэлд Монгол хэлний халх аялгууны үгийн өргөлтийн тухай судалсанолон эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд үндэслэн, туршилт авиа зүйнаргаар 2 болон 3 үет дан үгийн түвшинд дата хөмрөг байгуулан монгол хэлнийхалх аялгууны үгийн өргөлтийн дуун ухааны шинж чанарын хувьд уртац, хүчлэц,өндөрцийн тоо баримтыг Praat программыг ашиглан нарийвчлан судлав. Үгийнүе бүрээс өндөрцийн муруй шугамын эхлэл цэг, нугарал цэг, төгсгөл цэг гэсэнгурван хэмжигдэхүүнийг аван үгийн өндөр болон нам байдлыг тодорхойлов.Үгийн уртацыг тархацаар нь зууны харьцуулалтаар тодорхойлов. Үгийн үеийнхүчлэцийн тархацыг dB-р хэмжин харьцуулсан тоо баримтыг хувиар илэрхийлэнтус бүр графикаар дүрслэн харуулав. Судалгааны үр дүнд Монгол хэлнийүгийн өргөлт нь утга ялгах үүрэггүй, 2 үет үгийн хувьд тогтмол нэгдүгээр үедээбайдаггүй, 3 үет үгийн хувьд аль нэг үедээ тогтмол байдаггүй бөгөөд үгийнөргөлтөд өндөрц, уртац, хүчлэцийн аль аль зохих хэмжээгээр нөлөөлж байдаг.Тиймд тухайн үенд өндөрц, уртац, хүчлэцийн аль нь илүү нөлөөлж байна тэр үень өргөлтөт үе болно. Түлхүүр үг: Үгийн өргөлт, өндөрц, уртац, хүчлэцУдиртгалХэл гэдэг бол тухайн улс үндэстний хамгийн үнэтэй баялаг юм. Дууныхүчийн ихсэл, авианы хөгийн өтгөрөл, өгүүлүүрийн чангарал, сулрал зэрэг ньавианы урсгал дахь илүү тод, хүчлэц хэсгийг ялгаруулдаг. Энэхүү ялгаран тодхэлэгдэж буй хэсгийг хэлшинжлэлд өргөлтөт хэсэг буюу өргөлт гэж нэрлэдэг.Гадаад, дотоодын олон эрдэмтэд монгол хэлний үгийн өргөлт бол үгсийн сангийнутга хийгээд хэл зүйн утга ялгах үүрэггүй гэдэгт санал нэгтэй байх боловч бусадасуудал дээр нэг тодорхой үр дүнд хүрч чадаагүй санал зөрөөтэй байна. Техниктехнологи хөгжсөн одоо үед Монгол хэлний халх аялгууны өргөлтийг судалсанбайдал тийм ч олон биш байна. Энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн туршилтавиа зүйн аргаар үгийн өргөлтийн дуун ухааны шинж чанарын ангилалаар ньуртац, хүчлэц, өндөрцийн хэмжигдэлийг Praat гэх программыг ашиглан шинэдата хөмрөг байгуулан тоо баримтыг аван, нэгтгэн задалж нэг дүнд хүрэх ньэнэхүү судалгааны зорилго болно.Судалгааны арга Praat бол яриа, дууг шинжлэх, нэгтгэх, удирдахад ашигладаг програм 1 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургууль. Монгол судлалын сургуулийн докторант.
56МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хангамж юм. Praat-ийг ихэвчлэн хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, авиа зүйчид,яриа судлаачид дууны түвшин, формат, спектрограмм гэх мэт ярианы янз бүрийнталыг судалж, ажиллахад ашигладаг. Praat нь аудио өгөгдөлд дүн шинжилгээхийх, дүрслэх олон төрлийн хэрэгслээр хангадаг бөгөөд үүнийг Монгол хэлнийхалх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн өргөлтийг тодорхойлох зорилгоорүеийн өндөрц, хүчлэц, уртацын хэмжигдэлийг авч үр дүнг шинжлэхэд голхэрэглэгдэхүүнээ болгон ашиглав.Туршилтын хэлний материал: Туршилтад Халх аялгууны ярианы түгээмэлхэрэглэгдэх дан үгсийг бэлтгэн монгол хэлний халх аялгуун дахь өргөлтийгсудлах хэрэглэгдэхүүн болгов. Монгол хэлний Халх аялгуун дахь ярианы хэлэндтүгээмэл хэрэглэгддэг 2 үет (50 эр үг, 50 эм үг) болон 3 үетэй (50 эр үг, 50 эмүг) нийт 200 үгийг Баярмэнд профессорын нутгийн аялгууны байцаалт үгсээссонгон авсан. Эдгээр үгсийг 2 диктороор дуудуулж, үгийг шингээн авсан бөгөөддата хөмрөгт давхардсан тоогоор 400 дан үг оров.Диктор: Туршилтад төрөлх хэл нь халх аялгуугаар ярьдаг 2 дикторыг сонгон,туршилтанд хэрэглэгдэх дан үгсийг дуудуулж, дуу бичлэг хийв. Дикторуудыгтанилцуулбал1. Монгол улсын Сэлэнгэ аймгийн иргэн халх ястан Ариунболд 26 настайэрэгтэй2. Монгол улсын төв аймгийн иргэн халх ястан Гэрэлтуяа 30 настай эмэгтэй.Дуу бичлэгСонгон авсан үгсээ Өвөрмонголын Их Сургуулийн Монгол судлалын дээдсургуулийн харьяат Монгол хэл бичиг судлах газрын Баримжаа дуу бичлэгийнтасагт дуу бичлэгээ хийв. Praat программ ба Sony EMC-44B хэлбэрийнмикрофоныг ашиглан дуу бичлэгийг хийсэн.2. Үгийн өндөрцҮгийн өндөрцийг хэмжихдээ үгийн өндөр намын дууны долгионы давтамжийгHz-р хэмжин тодорхойлдог. Hz нь секундэд дууны долгионы давтамжыг хэмжихциклийн нэгж юм.Дууны өндөрц болон дууны долгионы хэлбэлзлийн давтамжийнтоо нь шууд хамааралтай байж, дууны долгионы хэлбэлзлийн давтамжийнтоо ихсэхэд дуу өндөр болж, үүний эсрэгээр дууны долгионы хэлбэлзлийндавтамжийн тоо буурахад дуу нам болдог. 2.1 Хоёр үет үгийн өндөрцУг туршилтанд хоёр үет 100 үгийг ашиглав. Хоёр үет үгэнд орсон үеийгэгшгийн урт богиноор нь S-S, S-L, L-S, L-L гэж дөрвөн төрөлд хуваав. Praatпрограммыг ашиглан үе бүрээс өндөрцийн муруй шугамын эхлэл цэг, нугаралцэг, төгсгөл цэг гэсэн гурван хэмжигдэхүүнийг авав.
57МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Зураг №1-т хоёр дикторын дуудсан S-S загвартай үгийн өндөрцийн муруй шугамын зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №2-д хоёр дикторын дуудсан S-L загвартай үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №3-т хоёр дикторын дуудсан L-S загвартай үгийн өндөрцийн муруй шугамын зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №4-д хоёр дикторын дуудсан L-L загвартай үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэл
58МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Хоёр үет S-S буюу богино-богино үгийн өндөрцийн зургаан цэгийн муруйшугамыг ажиглавал нэгдүгээр үедээ нам, хоёрдугаар үедээ өндөр байгаань тодорхой харагдаж байна. S-L буюу богино-урт үгийн өндөрцийн зургаанцэгийн муруй шугамыг ажиглавал нэгдүгээр үедээ тэгш байснаа хоёрдугаарүе нь мэдэгдэм өгсөж байна. L-S буюу урт-богино үгийн өндөрцийн зургаанцэгийн муруй шугамыг ажиглавал нэгдүгээр үед алгуур дээшилж, хоёрдугаарүедээ алгуур намсжээ. L-L буюу урт-урт үгийн өндөрцийн зургаан цэгийн муруйшугамыг ажиглавал нэгдүгээр үеийн өндөрцийн төгсгөл цэг ба хоёрдугаар үеийнөндөрцийн эхлэл цэг нь өндөр байж, өндөрцийн зөрөө харьцангуй бага байна.Хоёр үет үгийн өндөрцийн хамгийн өндөр цэг туссан үеийг ерөнхийлөнүзвэл хоёр үеийн аль алинд богино эгшиг орсон байвал тэргүүн бус үед тусаж,урт эгшиг орсон байвал урт эгшигтэй үе дээр тусаж байна. Хоёр үеийн аль алиндурт эгшиг орсон байвал нэгдүгээр үе дээр тусаж байна.2.2. Гурван үет үгийн өндөрцӨндөрцийн тархац. Бидний туршилтад гурван үет үг 100 тохиолдов. Гурванүет үгэнд орсон үеийн урт богино эгшгээр нь S-S-S, S-S-L, S-L-S, S-L-L, L-L-L,L-L-S, L-S-L, L-S-S гэж найман төрөлд хуваав. Praat программыг ашиглан үебүрд өндөрцийн муруй шугамын эхлэл цэг, нугарал цэг, төгсгөл цэг гэж гурванхэмжигдэхүүн авав.Зураг №5 S-S-S Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №6 S-S-L Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэл
59МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Зураг №7 S-L-S Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №8 S-L-L Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №9 L-S-S Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэл
60МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Зураг №10 L-S-L Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №11 L-L-S Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэлЗураг №12 L-L-L Гурван үет үгийн өндөрцийн муруйн зургаан цэг дэх тэгшитгэсэн хэмжигдэл
61МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Гурван үет үгийн өндөрцийн муруй шугамыг ажиглавал Ѕ-S-Ѕ ба S-SL загвартай үгийн өндөрц нь нэгдүгээр үедээ нам, хоёрдугаар үедээ өгсөж,гуравдугаар үедээ өндөр болов. S-L-S ба S-L-L загвартай үгийн өндөрц ньнэгдүгээр үедээ нам, хоёрдугаар үедээ өндөр, гуравдугаар үедээ нам байна.Нэгдүгээр үед нь урт эгшиг орсон үгийн өдөрц нь нэлээд тэгшхэн шилжиж, нэг,хоёрдугаар үедээ өндөр, гуравдугаар үедээ нам байна. Нэгдүгээр үед нь уртэгшиг орсон үгийн өндөрц нь нэгдүгээр үеийн төгсгөл цэг ба хоёрдугаар үеийнэхлэл цэгт өндөр байж, хоёр тийшээ нам доошилж байна. Гурван үет үгийнөндөрцийн хамгийн өндөр цэг туссан үеийг ерөнхийлөн үзвэл: бүгд богиноэгшиг орсон байвал хамгийн сүүлийн үед тусаж байна; урт эгшигтэй үе нэг орсонбайвал урт эгшигтэй үе дээр тусаж байна; урт эгшигтэй хэдэн үе дараалан орсонбайвал хамгийн эхний урт эгшигтэй үе дээр тусаж байна.3. Үгийн уртац 3.1 Хоёр үет үгийн уртацМонгол хэлний Халх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн хоёр үет 100үгийг S-S, S-L, L-S, L-L гэж эгшгийн урт богиноор дөрөв ангилсан. Үгийн уртацыгтархацаар нь зууны харьцуулалтаар тодорхойлов.Зураг 13- эмэгтэй дикторын дуудсан 2 үет үгийн уртацЗураг 14- эрэгтэй дикторын дуудсан 2 үет үгийн уртацЗууны харьцуулалтаар тодорхойлсон уртацын зургаас харахад урт эгшигтэйүе нь богино эгшигтэй үеэсээ урт. Харин хоёул богино эгшигтэй байвал хоёрдахь үе нь нэгдүгээр үеэсээ урт. Хэрэв хоёр үе хоёул урт байвал нэгдүгээр үехоёрдугаар үеэсээ урт хэлэгдэж байгаа нь харьцуулсан дүгнэлтээс харагдаж
62МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37байна.3.2 Гурван үет үгийн уртацМонгол хэлний Халх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн гурван үет100 үгийг S-S-S, S-S-L, S-L-S, S-L-L, L-L-L, L-L-S, L-S-L, L-S-S гэж эгшгийнурт богиноор найм бүлэг үгс болгон ангилан хувааж уртацын тархацыг зууныхарьцуулалтаар тодорхойлов.Зураг 15- эмэгтэй дикторын дуудсан 3 үет үгийн уртацЗураг 16- эрэгтэй дикторын дуудсан 3 үет үгийн уртацГурван үет үгийн зууны харьцуулалтаар тодорхойлсон уртацын зургаасхарахад S-S-S буюу дан богино эгшигтэй үгийн гуравдахь үе нь өмнөх хоёрүеэсээ өрт хэлэгдэж дунд үе нь хамгийн богино хэлэгдэж байна. S-S-L болонL-S-S гэх гурван үений эхэн болон төгсгөлд хэлэгдэж буй үгний урт эгшигтэйүе нь бусад үеэсээ урт хэлэгдэж байгаа нь тодорхой харагдаж байна. L-L-Lбуюу бүх эгшиг нь урт тохиолдолд гуравдугаар үеийн эгшиг хамгийн урт, эхнийүеийн эгшиг нь дунд зэрэг хоёрдугаар үеийн эгшиг нь богино хэлэгдэж байна.L-L-S тохиолдолд эхний хоёр үе урт эгшигтэй боловч богино эгшигтэй буюугуравдугаар үе нь урт эгшигтэй хоёрдугаар үеэсээ урт хэлэгдэж байна. Үүнийадилаар нийт харьцуулалтаас харахад гурван үет үгсийн дунд хэлэгдэж байгааүе нь урт болон богино аль ч эгшгээр хэлэгдсэн бай бусад үеэсээ хамгийн богинохэлэгдэж байна.
63МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №374 ХүчлэцХүчлэцийг үгийн чанга болон сул хэлэгдэж байгаагаар dB-ээр хэмжинтодорхойлдог. dB нь дууны эрч хүчийг хэмжих нэгж юм. Иймд Praat программаарүгийн үеийн хүчлэцийн тархацыг dB-ээр хэмжин харьцуулсан тоо баримтыгнарийвчлан гарган хувиар илэрхийлэн харуулав.4.1 Хоёр үет үгийн хүчлэцМонгол хэлний Халх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн хоёр үет 100үгийг S-S, S-L, L-S, L-L гэж эгшгийн урт богиноор дөрөв ангилан үгийн хүчлэцийгэмэгтэй, эрэгтэй хоёр дикторын дуудсан байдлаар тус тус ялган харуулжээ.Зураг 17- эмэгтэй дикторын дуудсан хүчлэцийн харьцуулсан дүнЗураг 18- эрэгтэй дикторын дуудсан хүчлэцийн харьцуулсан дүнS-S буюу богино-богино эгшиг орсон нийт үгийн хүчлэцийг тодорхойлоходхоёрдугаар үе нь нэгдүгээр үеийн дундаж хүчлэцээс илүү буюу чанга хэлэгдэжбайна. S-L буюу богино-урт эгшиг орсон нийт үгийн хүчлэцийг тодорхойлоходурт эгшиг орсон үе нь богино эгшиг орсон үеэсээ чанга хэлэгдэж байна. L-Sбуюу урт-богино эгшиг орсон нийт үгийн дундаж нь нэгдүгээр үе нь хоёрдугаарүеээсээ чанга байж L-L буюу урт-урт эгшигтэй үеийн хоёрдугаар үе нь эхнийүеэсээ чанга хэлэгдэж байна.4.2 Гурван үет үгийн хүчлэцМонгол хэлний Халх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн гурван үет100 үгийг S-S-S, S-S-L, S-L-S, S-L-L, L-L-L, L-L-S, L-S-L, L-S-S гэж эгшгийн уртбогиноор найм бүлэг үгс болгон ангилан хувааж хүчлэцийн тархацыг зууныхарьцуулалтаар тодорхойлов.
64МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Зураг 19 - эмэгтэй дикторын дуудсан хүчлэцийн харьцуулсан дүнЗураг 20 - эрэгтэй дикторын дуудсан хүчлэцийн харьцуулсан дүнГурван үет үгсийн хүчлэцийг тодорхойлсон зургаас үзвэл S-S-L, S-L-S, LS-S гэх урт эгшигтэй үе нь богино эгшигтэй үеэсээ чанга хэлэгдэж байна. ХэрэвL-L-L, L-L-S гэх нэгдүгээр үе болон хоёрдугаар үе дахь эгшиг хоёул урт бол хоёрдахь үе нь илүү чанга хэлэгдэж байгаа нь тодорхой харагдаж байна. S-S-S, S-SL, S-L-S гэх богино эгшигтэй үеийн хувьд мөн адил эхний үеийн богино эгшигтэйүеэс хоёрдугаар үеийн богино эгшигтэй үе нь илүү чанга хэлэгдэж байна.5. ДүгнэлтМонгол хэлний халх аялгууны ярианы урсгал дахь дан үгийн 2 болон 3 үетүгэн дээр хийсэн туршилт авиа зүйн судалгаа, тоо баримтын шинжилгээний үрдүнд үгийн өргөлт нь үгсийн сангийн утга хийгээд хэл зүйн утга ялгах үүрэггүй.Мөн үгийн өргөлт нь 2 үет үгийн хувьд тогтмол нэгдүгээр үедээ байдаггүй, 3 үетүгийн хувьд аль нэг үедээ тогтмол байдаггүй бөгөөд үгийн өндөрц, утрац, хүчлэцгэх гурван дуун ухааны бүтэцээс хамааран хувиралттай хэлэгддэг байна. Үгийнөргөлтөнд өндөрц, утрац, хүчлэцийн аль аль зохих хэмжээгээр нөлөөлж байдаг.Тиймд тухайн үенд өндөрц, утрац, хүчлэцийн аль нь илүү нөлөөлж байна тэр үень өргөлтөт үе болно. Туршилтын дүнд гарсан дууны өндөрц, дууны уртац, дууныхүчлэцийн тархцын байдлыг хураангуйлж, өргөлтөт үеийн байрыг хүснэгтээрилэрхийлэв. \"+\" тэмдгээр зууч тооны хэмжигдэл нь харьцангуй их байхыгилтгэж, \"-\" тэмдгээр зууч тооны хэмжигдлийн харьцангуй бага байгааг илтгэж, \"0\"тэмдгээр зууч тооны хэмжигдэл нь ойролцоо байгааar илтгэв. Гурван үет үгэндхоёр үеийн зууч тоо нь ойролцоо, нөгөө үеийн зууч тоо нь харьцангуй бага байхтохиолдолд тус хоёр үгийн хэмжигдлийг тус бүр \"+\" тэмдгээр илтгэв. Өргөлтөт
65МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37үеийн байрыг тогтооход хоёр буюу хоёроос дээш хэмжигдэл нь харьцангуй ихбайгаа, даруй хоёр буюу хоёроос дээш \"+\" тэмдэгтэй үеийг өргөлтөт үе гэжүзэн дэвсгэр өнгийг саарал өнгөөр тэмдэглэв. Хөхөөгийн дурдсан \"Зууч тоогоормагадлах арга\" (2009)-аар хяналт болгов.Хүснэгт №1-т хоёр үет үгийн өргөлтөт үеийн байрҮгийнбүтэцНэгдүгээр үе Хоёрдугаар үеөндөрц уртац хүчлэц өндөрц уртац хүчлэцS-S - - - + + +S-L - - - + + +L-L - 0 - + 0 +L-S + 0 + - 0 -Хүснэгт №2-т гурван үет үгийн өргөлтөт үеийн байрҮгийнбүтэцНэгдүгээр үе Хоёрдугаар үе Гуравдугаар үеөндөрц уртац хүчлэц өндөрц уртац хүчлэц өндөрц уртац хүчлэцS-S-S - - - - - + + + -S-S-L - - - - - - + + +S-L-S - - 0 + - + - + 0S-L-L - - - + - 0 - + 0L-L-L - - + + - + - + -L-L-S - + - + - + - + -L-S-L 0 - - + - - 0 + +L-S-S - 0 + 0 - - 0 0 -Ашигласан бүтээлийн жагсаалтБаярмэнд. (1997).Байрин Хорчин аман аялгууны үгийн өргөлтийн тухай.Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 1997 он.Алтан. (2008).Хорь буриад аман аялгууны үгийн өргөлт. Дундад улсынМонгол судлал 2008 оны хоёрдугаар хугацаа.Туяа.(2009). Торгууд аман аялгууны эгшгийн уул өндөрц. Монгол хэл бичиг2009 оны аравдугаар хугацаа.Чойжинжав.(1993). Монгол хэлний өргөлтийн тухай 1993 оны нэгдүгээрхугацаа.Хөхөө. (2001) Монгол хэлний үгийн товойлтын асуудалд. Өвөр Монголын ИхСургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл 2001 оны хоёрдугаар хугацаа.Одончимэг.(2013).Монгол хэлний халх аялгууны өргөлтийн судалгаан.Базаррагчаа М.(2017) Монгол хэлний авиалбар судлал. Улаанбаатар хот,Монгол улс. Базаррагчаа М.(2017) Монгол хэлний үг судлал. Улаанбаатар хот, Монгол
66МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37улс. Мөнх-Амгалан Ю.(2009). Хэл шинжлэлийн онол, хэрэглээ Улаанбаатар хот,Монгол улс. Пагва Т. (2009). Хэлний шинжлэлийн удиртгал Улаанбаатар хот, Монгол улс.Равдан Э.(2005). Орчин цагийн хэл шинжлэл. Улаанбаатар,Монгол улс.Чимэгбаатар Ч,. Лувсанвандан Ш.(2001) ХХ-р зууны монголын хэлшинжлэлийн сэтгэлгээний зарим асуудал Улаанбаатар хот, Монгол улс.Цолоо Ж. (2008) Орчин цагийн монгол хэлний авиа зүй Улаанбаатар хот,Монгол улс.Хэл шинжлэл соёмбо нэвтэрхий толь 2012 он Улаанбаатар хот,Монгол улс. Цэерэгзэн Д.(2019). Хэлний антропологи ба утга(монгол хэл-сэтгэлгээгхэлний антропологийн үүднээс авч үзэх нь) Улаанбаатар хот, Монгол улс.Надмид Ж.(2005) Монгол бичгийн хэл ба авиа зүйн онолын асуудлуудУлаанбаатар хот, Монгол улс. Баянсан Ж. (1995) Монголчуудын сэтгэхүй,сэтгэлгээний онцлогийн угсаасэтгэц хэл шинжлэлийн аргаар судлах. Монгол улсын үндэсний ихсургууль-Монгол судлалын сургууль. боть-5.Буянтогтох Г. (2011). Авиа,авиалбарын утга ба хүний анхны хэл. Монголсудлалын эрдэм шинжилгээний бичиг 33-р боть 41-43 нүүр.Надмид Ж. (1978) Монгол хэлний өргөлтөт үеийн ерийн эгшиг фонем.Улаанбаатар Монгол улс.Abstract In this research paper based on Mongolian language’s Khalkha vocalization intonation researchers studying materials results and build data two or three syllabicssingle words using method of experiment phonetic linguistic, Mongolian language’sKhalkha vocalization word intonation qualitative long intonation, risen vocalizationdata information put in Praat program and taken analysis of the whole information. Itook three things of pitch curved the line in word syllable, first the start points, seconddeviations points and third end of points. Define each syllable’s highest point and lowest point on intonation. The vowel length of the word was determined by comparisonof the percentage. The intensity of the word period is spreading measurement in dB,and the data is expressed as a percentage. Make a graph on Pitch, Intensity andVowel length data. As a result of the research, word stress in Mongolian languagedoes not have a role to distinguish meaning, 2-syllable words stress are not alwaysin the first syllable, and 3-syllable words are not always in any syllable. Therefore,whichever of the pitch, intensity, and vowel length has more influence on the syllable,that syllable will be the stress syllable.Key words: Word stress, Pitch, Intensity, Vowel length
67МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37УТГА ЗОХИОЛ2024/2 Дэвтэр 1-12КАЗАХ БОЛОН ХЯТАД ҮНДЭСТНИЙ ЗАРИМ ДОМГИЙН ХАРЬЦУУЛАЛТС.Хөвсгөл1Сэцэнтунгалаг2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Бид Казах үндэстний болон Хятад үндэстний олон домогүлгэрээс Орчлонгийн үүсэл, Хүн төрөлхтний үүслийн тухай домог үлгэрүүдэдтовчхон харьцуулалт хийхийг зорилоо. Аль ч үндэстний домог үлгэр нь өөрөөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд тэдний амьдарч байсан нутаг орны онцлог,шүтлэгийн онцлогийг тусгасан байдаг. Усаар гачигддаг хуурай оронд маладуулан амьдарч байсан Казак үндэстний домогт усыг маш их дээдэлдэгбөгөөд амьдралын үнэ цэнийг илтгэдэг байна. Казакийн алдарт домог “Жасаганертөнцийг бүтээсэн нь”-д тэрээр хятадын домогт гардагийн адил мөн шавраархүнийг бүтээдэг. Гэхдээ эр эмхос 25 хүнийг бүтээжхуримлуулснаар хүн төрөлхтөнбий болжээ. Харин Нюй ваагийн бүтээсэн хүн нь хүйсийн ялгаагүй бөгөөд хэрхэнүржсэн тухай гардаггүй. Харин гараар барьсан нь дээд язгуурт болоод, дээсээрцохисон нь доод язгуурт болжээ хэмээн заажээ. Мөн Казакийн домогт Нар сарбол амраг хос гээд тэд Харанхуй хүчний эсрэг тэмцсээр хоёр газарт салж үлдсэнхэмээн өгүүлдэг. Харин хятадын домог үлгэрт Галавыг бүтээсэн Пан гүү үхэхэдтүүний зүүн нүд нь нар, баруун нүд нь сар болжээ хэмээсэн бөгөөд хэрхэн нарнь гэрэлтэй, сар нь харанхуй оронд байдгийг тайлбарлаагүй байна. Хятадындомгууд нь бичгээо уламжилсан байхад казак нүүдэлчний домог үлгэр нь аманхэлбэрээр хэсэг бусаг уламжлан иржээ. Алдарт Жасабаны үлгэрийг судлаачН.Монгани сурвалжлан бичиж үлдээжээ.Түлхүүр үг: Казах үндэстний домог үлгэр, Монгол үндэстний домог үлгэр,харьцуулалт, ертөнцийг бүтээсэн нь.Удиртгал. Балар эртний үед, домог үлгэр нь хүн төрөлхтний хамтын оюун санааныилэрхийлэл болж байжээ. Домог үлгэр нь тэдний ертөнцийг үзэх үзэл ба үнэөртгийн тухай үзлийн суурь болоод зогсохгүй, бас ч ертөнцийн тухай танилт банийгмийн ойлголтын тулгуур болж байв. Домог үлгэр нь ямар нэгэн нийгэм буюуүндэстний эрт үеийн оюун санааны тэмдэглэлийн зууч болсны хувьд, балар 1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Боловсролын Их Сургууль. Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль. Утга зохиолын тэнхим.2 Улаанбаатар. Монгол Улсын Боловсролын Их Сургууль. Утга зохиолын тэнхимийн докторант.
68МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37эртний ардын сэтгэцийн ажиллагаа хийгээд нийгмийн танин мэдэхүйн нийлмэлбүтээгдэхүүн болохоор барахгүй, нэн ч хэдэн мянган жилийн туршид явжирсэн сэтгэхүйн хэв загвар, үйл ажиллагааны баримжаа, жич гоо таашаалынойлгогдохуунд алс хэтийн нөлөө ба журам ёс үүсгэсэн юм. Балар эртний ардындомог үлгэрийн ойлгогдохуун нь хожмын утга зохиолын бүтээлд уламжлагданирэв. Хэдийгээр түүхэн цаг үе болгонд цөм төлөөлөх чанартай утга зохиолынхэлбэр дүрсийг бүрэлдүүлсэн боловч домог үлгэр гэх энэхүү эртний урлагийнхэлбэр нь аман уламжлалаар ч тэр, бичгийн тэмдэглэлээр ч тэр, цөм үргэлжлэнуламжлагдахын хамт бусад утга зохиолын төрөл зүйлтэй урнаар нийлж,өвөрмөц урлагийн ид шидийг илрүүлсэн байна. Энэ өгүүлэлд бид Казах баХятад үндэстний домог үлгэр дэх орчлонгийн үүсэл, хүн төрөлхтний үүслийнтухай домог үлгэрийн товчхон харьцуулалт судалгаа хийнэ.Ази тивийн дунд хэсгийн зүрхэнд орших казах үндэстэн нь Дундад улсынэртний баруун орны онцгой ган хуурай орчин тойронд амьдарч байжээ. Тусгазар орон нь далай тэнгисээс хол учраас, тун онцгой газар зүйн үзэмжийгбүрэлдүүлэв. Иймэрхүү орчин тойронд, баруун орны онцлогт тал нутгийннүүдэл малжлын соёл болон баян бүрдийн тариалангийн соёл бий болов.Казах үндэстэн нь нүүдэлчин үндэстэн болсны хувьд, амьдралын арга маяг ньус бэлчээрийг дагаж нүүдэллэхээр онцлог болгож, элбэг баялаг домог яриа ньголдуу аман уламжлалд түшиглэн уламжлагддаг. Ийм уламжлах арга нь домгийнматериал нь хэсэг бусаг тархай бөгөөд шалган батлахад хүчирдэлтэй байдлыгзайлшгүй бий болгожээ. Нэг зүйлийн аман зохиолын хэлбэр болсны хувьд, казахүндэстний домгийн үүслийн цаг нь тодорхойгүй байдагНэг. Орчлонгийн үүслийн домог үлгэрГалав бүтээсэн домог үлгэр: Казахын домог үлгэр /миф/: “Жасаган /Jasaban/ертөнцийг бүтээсэн нь”. Хятадын домог үлгэр “Нюй ваагийн хүнийг бүтээсэн нь”.Ертөнцийг бүтээсэн тухай сэдэв бүх бөмбөрцгийн олон үндэстнийсоёлын уламжлал бүр илэрч байдаг. Эдгээр үлгэрийн гол зорилго нь анхныертөнцийн бүрэлдэх тогтцыг тодорхойлон өгүүлэхийн төлөө юм. Энэхүү голсэдэв нь орчлонгийн үүслийн домгийн үндсэн төлөвийг бүрэлдүүлсэн байна.“Жасабан ертөнцийг бүтээсэн нь” домгийн хамаг эртний бичгийн тэмдэглэл нь/“Шинжаангийн үндэстний утга зохиол”-ын 1982 оны хоёрдугаар хугацаан дээр137-139/ байж, казах үндэстний эрдэмтэн Нихмэд Монжани3 цуглуулан эмхэтгэждуусгав. Казах үндэстний соёлд галав үүдсэн тухай алдарт домог үлгэр“Жасабан ертөнцийг бүтээсэн нь” орон нутгийн соёлын ил тод онцлогтой. Тусдомог үлгэр нь орчлон болон байгаль ертөнцийн тухай казах үндэстний маягийнтайлбарлалт болохоор барахгүй, тус үндэстний байгалийн хүчний өрсөлдөөн,өөрийн чадварын дээшлэлт, жич гоо сайхны цөхөршгүй хөөцөлдлөгийг тусгажээ.“Жасаган ертөнцийг үүдсэн нь” гэдэг домог үлгэрт, орчлонгийн эхний үе эмхжурамгүй байдалд байв. Анхдагч ертөнцийг бүтээгч Жасаган гар хөдлөн, тэнгэрба эх газрыг бүтээв. Энэ хоёрын харьцааг эвлэрүүлэхийн төлөө, Жасаган нэгэнтом “үхрийн эвэр”-ээр эх газраа тогтворжуулж, дараа нь өөрийн гэрэл гялбааболон илчээрээ нар, сарыг бүтээсэн байна. Тэрээр эх хуурайн төвд нэгэн амь3 Казакийн түүх судлаач, 1922-1993 оны хүн. Шинжянгийн хүн. “Казакийн товч түүх” номын зохиогч.
69МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37насыг бэлгэдэх мод суулгаж, энэ мод боловсорсны дараа “сүнс”- ний үр жимсгарчээ. Жасаган бас шар шавраар нэг хос дунд зэргийн хүний дүрсийг бүтээж,хатсаны дараа, сүнсээ эдгээр шавар хүний аман хөндийд үлээн оруулж, тэднийгхоромхон зуур амьдруулж, хүн төрөлхтний өвөг дээдэс болгожээ. Эрэгтэйг ньАдаму-ата гэдэг, “хүн төрөлхтний эцэг” гэсэн утгатай. Эмэгтэйг нь харин Адамуана гэдэг, “хүн төрөлхтний эх” /Мандах (1997). Хятадын алтай язгуур хэлний элүндэстний домог. Бээжингийн Үндэстний хэвлэлийн хороо. х 74/ гэсэн утгатай.Цаг хугацаа өнгөрөхөд, энэ хос өвөг дээдэс том хүн болж, Жасаган тэднийгхуримлуулжээ. Тэднээс хорин таван хос ихэр хүүхэд төрөв. Бүр нэг эрэгтэй, нэгэмэгтэй хос. Энэ тавин хосоор хослуулж, хорин таван хос эр эм болсон бөгөөдэрэгтэйчүүдээр гол болгон, хорин таван гэр бүл байгуулжээ. Жасаган галавыгүүдсэний дараа, эдгээр аймаг бүлэг нь аажмаар хөгжин бузгайрч, энэхүү явц ньхүн төрөлхтний үржин төлжих байгалийн шинжлэх ухаантай нийцжээ.Домог ярианд, Жасаган ах дүү нарын хоорондоо ураглахыг цаазалсаннь домог үлгэр бүрэлдэх үед казах үндэстний өвөг дээдэс нэгэнт ойр төрөлхоорондоо ураглахын хор хөнөөлийн тухай танилттай болсон бөгөөд энэхүү цээрнь цусан төрлийн гүн зузаан утга учиртай байсныг харуулж байна. Тэд үүдэгч“сахиулсан”-ы ачаар эрхэм дээд удам угсааг залгамжилсан бөгөөд дотроо урагбарилдаж, хүүхэд төрж, эцэстээ хорин таван гэр бүл бий болжээ. Эдгээр аймагнь хожим нь өөр өөрийн онцлогтой үндэстний хамтлаг болж хувирав.“Харанхуй” гэдэг нууц далд хүчин сэмээр хүрч ирээд, газрын гадаргыг гүнхаранхуйгаар бүрхэв. Тус хүчин нь гамшиг ба өвчин эмгэгийн хэлбэрээр газрынгадаргын ардуудад болон бүх амьд бодист сүрдүүлэл болохоор барахгүй,нэн ч үхэл дайруулж, олон хүний амь насыг хороож, хүн төрөлхтөнд туйлыних хэлмэгдэл ба санаа амаргүй байдлыг бий болгодог. “Харанхуй чөтгөр”-ийнталхигдлаас болж, орчлонгийн эмх журам өрсөлдөөнтэй тулгарав. Тэнгэрхөдлөхгүй бат бэх байхад, газрын гадарга харин үргэлжлэн чичирхийлнэ.Жасаган нэгэн аварга том “хөх үхэр” дуудаж, газрын гадаргыг эвэр дээр ньтогтворжуулсан гэдэг. Гэтэл, үхрийн зөрүүд зангаас болж, зөвхөн нэг өнцгөөртулсанд, газрын гадарга мөн л байн байн хэлбэлзэж, ялангуяа тулах өнцгийгсолих үед, ширүүн газар хөдлөлт үүснэ. Жасаган уулан оргилыг хадаас болгож,газрын гадаргыг хөх үхрийн эвэр дээр бат бэх тогтооно.Энэхүү харгисмангасын харанхуйгаас болсон сүрдүүлэлд нар сар хоёр амрагхосын хувиар Жасаганы зарлигаар Харанхуйг эсэргүүцэж, хүн төрлөхтөнийгаврах үүргийг гүйцэтгэжээ. Тэд өдөр шөнөгүй эрэлхэглэн урагшилж, харанхуйгцөхөршгүй хөөж байна. Түүнээс хойш, энэ хос амраг үүрд уулзах тохиолооалджээ. Огторгуйд буусан цас бороо нь даруй тэдний зовж байх үед урссангунигийн нулимс болно. Хүн төрөлхтний оршин тогтнол ба хөгжилтийг батлахынтөлөө, Жасаган хүн төрлөхтөнийг үүдэн бүтээхийн хамт бас олон янзын араатаншувууг үүдэн бүтээж, онцгойлон хүн төрөлхтөнд нэг зүйлийн үнэнч шударгамөртөө номхон шударга нохойг бүтээн өгчээ.Олон үндэстний эртний домог ярианд “Сахиулсан хүнийг бүтээсэн” гэсэнгол сэдэв нийтэд оршиж байдаг. Казах үндэстний ертөнцийн үүслийн домогүлгэр ч адилхан, энэхүү бүх бөмбөрцгийн чанартай домгийн гол сэдвийг
70МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37илрүүлж, эрт үеийн өвөг дээдсийн бие махбодийн үүслийн тухай зоригтойтаамаглалыг илрүүлжээ. Казах үндэстэн нь хүн төрөлхтнийг эрхэм дээд эзэнсахиулсан Жасаган үүдэн бүтээсэн гэдэгт итгэдэг. Энэхүү итгэл бишрэл ньказахын өвөг дээдсийн хүн төрөлхтний үүслийн тухай ариун дархан зоригсанааны тайлбарлалтыг харуулж байна. Домгийн дэлгэрэлтээр дамжин, хүнтөрөлхтнийг сахиулсан үүдэн бүтээх ойлгогдохуун нь нэгэнт бүх бөмбөрцгийнчанартай мэдлэг болж, хүн төрөлхтний үзэл санааны хөгжилтөд алс хэтийннөлөө үзүүлсэн байна. Казах үндэстний үүсэл гарлын тухай эрэл хайлт нь өвөгдээдсийнхээ үүсэл гарлын тухай гүн ухааны чанартай бодолхийллийг ахиулсанбайна. “Жасаган ертөнцийг бүтээсэн нь” гэх домог үлгэрээс бид өвөг дээдсийнбайгаль ба нийгмийн үзэгдлийн тухай анх алхмын танилт, жич хүн төрөлхтнийүүслийн тухай гүнзгий бодолхийлэхийг олж харж болно. Энэ нь тэдний шинийгүүдэх зориг санаа ба элбэг баялаг төсөөлөн бодох чадварыг илрүүлсэн байна.Энэхүү бодсыг бүтээгч, хүн төрөлхтний дүр төрх болон сэтгэлгээний онцлогтой,өргөн уудам, чимээ аниргүй нутаг дэвсгэрийг хараад, хүн төрлөхтөнийг энэ нутагдэвсгэрийг сахин хамгаалагч болгох амь насыг үүдэн бүтээх бодолтой болжээ.Дэлхийн олон үндэстэнд нийдэм оршиж байгаа “шавар хүн бүтээх” үзэлнь үнэндээ хүн төрөлхтөн хийгээд газар шорооны нягт харьцаа, жич газаршороонд түшиглэх сэтгэлгээг тусгасан юм. Яагаад шавраар хүнийг бүтээхтүүхий материал болгодог бэ? Энэ нь балар эртний нийгмийн “газар шороотүмэн бодсыг бойжуулдаг” гэдгийн тухай ойлголт, жич газар шороо ба байгалийгшүтэх ба түшиглэхээс болсон юм. Жасаган нь нар ба сартай хамтаар харанхуйхүчнийг эсэргүүцэх дайнд хүн төрөлхтөнд гэгээн саруулыг авчирч өгсөн ньхаргис хүчнийг эсрэгцсэн ялалтыг бэлгэдэж байна. Нар сар хоёр нь хүнтөрөлхтөнийг аврахын төлөө өөрийн хайр сэтгэлгээгээ үрэгдүүлсэн юм. Энэхүүүйл ажиллагаа нь казахын ард түмний хорыг арилгах баатарлаг зориг санаагтовойлгожээ. Урьдын үүдэн бүтээсэн ертөнцөд, тэд өөрийн мөн чанарын хүчинба үүдэн бүтээх чадварын тухай гүнзгий танилтыг олж харав. Казах үндэстнийсоёл дунд, хэдийгээр бодгаль биеийн амь нас дууссан боловч, түүний сүг сүнснь өнө мөнхөрч, үргэлж шавж буюу шувуу болж, биеэс салж нисэхийг хүмүүсбат итгэдэг. Иймээс, “сүнс бол зөвхөн бие махбодын цагийн зочин” гэдэг хууч үгуламжлагдав. Казах үндэстний үүсэл гарлын домог яриа нь амь нас ба сүнснийтухай тайлбарлалт, өвөг дээдсийнхээ өвөрмөц онцлогтой балар эртний шашиншүтлэгийн үзэлтийг илрүүлсэн байна. Үүнд, байгалийг дээдлэх, сүнсийг хүндэтгэхба олон шүтээнийг шүтэх үзэл зэрэг багтана. Хүн төрөлхтөний боловсны эхнийүед, танин мэдэхүйн чадварын хязгаарлалаас болж, байгалийг шүтэх нь нэгзүйлийн түгээмэл үзэгдэл болсон байна.Казахууд анх эхэндээ эд бодис, байгалийг шүтэж байснаа сүүлээр ньсахиулсчилсан байгалийг шүтэх болжээ. Хүн төрөлхтөний байгалийг эрхшээххүчний нэмэгдэхийг дагалдан, сахиулсан ч аажмаар хүнчлэгдсэн. Гэтэл “түмэнбодис сүнстэй” ба “сүнс мөнх” гэдэг итгэл бол хэзээд казахын өвөг дээдсийноюун санааны ертөнцийн гол цөм болно. Казах үндэстний үүслийн домогярианд, хүн төрөлхтөнийг бие махбод ба сүнсний нийлмэл цогц гэж, бие махбоднь гадар цогцост байж, харин сүнс нь түүний дотор оршиж байдаг. Сүнс биеэсээ
71МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37салж хэсэх чадалтай бөгөөд, хэрвээ хэсэж явсны дараа буцаж ирэхгүй бол амьнас даруй дуусна. Гэтэл сүнсний өөрийн бие нь баларшгүй юм. Эдгээр үзэлт ньказах үндэстний үүслийн домог үлгэрт гүйцэд илэрсэн байна. Үүний хамт, эдгээрдомог үлгэр нь бас казахуудын аймаг угсаагаа мэдэрч байхыг харуулжээ. Энэбол баруун хязгаарын нүүдэлчин үндэстний домгийн илэрхий онцлог болно.Аймгийн үзэл ухамсар бол үндэстний түүхийн хөгжилтийн бүтээгдэхүүн мөн.Одоогийн түүх соёлын дурсгалт зүйлс болон түүхэн материалаас үзэхэд, казахүндэстэн бол эртний баруун бүс нутгийн олон аймаг ястнуудын, урт хугацаанытүүхийн уусалцлаар бүрэлдсэн юм. Казах үндэстний дотоодод их жүз /juz/, дунджүз , бага жүз гэж гурван их аймаг хувааж, эл аймгийн дотроо бас хэдэн багааймаг болгон, нарийн хуваадаг. Ийм дэс давхарга нь тодорхой аймгийн ухамсарнь казах үндэстний үүслийн домог үлгэрт маш тод илэрч байна. Казах үндэстнийдомог үлгэрт, Жасаган орчлонгийн түмэн бодсыг бүтээсэн гэж үздэг. Энэ болказах үндэстний хамгийн дээд сахиулсан юм. Жасаган бол сүг сүнс, аймаг нэгбүрийн үүдэн бүтээгч болохоор барахгүй, бас тэдний сахин хамгаалагч мөн.Өдгөө хүртэл, казах үндэстний зан заншилд Жасаганы тухай хүндэтгэл бишрэлдээд хэмжээгээр илэрдэг. Иймэрхүү аймгийн үзэл ухамсар нь эртний грекийндомог үлгэрт ч тодорхой илэрч чадсангүй, харин баруун хязгаарын нүүдэлчинүндэстний домгийн өвөрмөц онцлог болох юм. Казах үндэстний галавыг үүдсэндомог үлгэрт, эрхэм дээд Жасаган тэнгэр газрын түмэн бодсыг бүтээснээрбарахгүй, нар сар одон гараг, жигүүртэн араатныг ч бүтээсэн. Мөн хүн төрөлхтнийэх газрын эзнийг ч үүдсэн байна. “Жасаган ертөнцийг бүтээсэн нь” гэдэг домогүлгэр өргөн уудам тал нутгийн сайхан домгоос эх авч, урт хугацаагаар казахмалчдын дунд уламжлагдсаар иржээ. Домог үлгэрт гардаг морь, үхэр, нохойнь хүний амьдралд дутагдаж болшгүй дагуулууд юм. Бас нар сар хоёрын янагдурлалын үлгэр нь цөм нүүдэл малжлын үндэстний өвөрмөц амьдралын уурамьсгал ба дур сонирхлоор бялхам байдаг.“Нюй ваа хүнийг бүтээсэн нь”: Ерийн үгэнд тэнгэр газрыг бүтээдэг ардтүмэн гэж байдаггүй. Нюй ваа шар шороогоор хүн бүтээсэн байдаг. Шавраар хүнбарих ажлыг хийхэд хүч хүрэлцэхгүй тул таталга дээсийг шаварт дүрж цохиодхүн болгожээ. Иймээс баян эрхэм нь бол түүний өөрийн гараар чимхэж барьсанхүн. Ядуу доордс нь дээсээр сацсан хүн (Тай пин юй лан бичиг. 1995, х.15).Нюй ваагийн шар шороогоор хүн бүтээсэн ба Жасабаны нэг хос хүн барьсанэнэ хоёрын үйлдсэн түүхий эд нь цөм шар шороо болно. Энэ бол балар эртнийхүмүүсийн газар шорооны түмэн бодсын тухай ойлголт, газар шороо ба байгальдтүшиглэх ба түүнийг шүтэх байдалтай холбоотой болно. Нюй ваа ч, Жасаган чбүүр баатар идтэн гэж гарч ирдэг. Хожмын хүмүүс тэдэнд үндэстний баатрыншошгыг наадаг.Нюй ваагын бүтээлийн тухай хамгийн эртний бичгийн тэмдэглэл нь Ханулсын сүүлч үеийн Ен шоогийн “Зан аалийн нэвтэрхий толь”-д байдаг: Нюйваашавраар хүн бүтээхэд хүч нь хүрэлцэхгүй, ажил яаруугаас болж хэрэгцээшаардлага хангах илүүц хүчгүй тур дээс олж хавсарамж болгов. Явц нь тиймбудилаантай биш, үлгэрийн тоочилт нь бас товч авсаархан тов тодорхой. ХаринЖасаган урьдаар нэг хос хүнийг шавраар чимхсэнд, амь сүнсгүй. Тэгээд бас
72МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37аргагүй амь насны мод тарьж, тэр амь насны модноос нь сүнс гарч ирдэг. Тэрхүүсүг сүнсийг шавар хүний аманд үлээн оруулж, шавар хүн сая амьд хүн болдог.Энэхүү явц нь Нюй ваагийн хүнийг зохиосноос будилаантай байх нь илэрхий.Нюй ваа шороо зөөхөөр дамжин хүн бүтээжээ. Энэ нь хүйсийн ялгалгүй, хойчүеээ үржүүлэхгүй, харин ядуу зүдүү ба баян эрхмийн ялгаатай. Жасаган хүнбүтээсний дараа эцэстээ 25 аймаг болов. Энэ нь даруй аажмаар өсөж ахихявцтай болж, хүн төрөлхтний үржиж хөгжих шинжлэх ухаантай ч нийцэх болно.Энэхүү домог ярианд ах дүү эрэгтэй эмэгтэй хоорондоо ураглаж болохгүй гэжтогтоосон нь энэ домгийг үүдэн бүтээх үед казах үндэстний өвөг дээдэс нэгэнтцусан удмын ойр төрөл хоорондоо ураглаж болохгүй гэсэн танилттай болсонбөгөөд гүн зузаан цусан удмын өнгө будагтай болсныг харуулж байна. Тэд хүнийгбүтээсэн гол цогц болох сахиулсны үүднээс эрхэм дээд удам угсааг залгамжлан,цусан удмын цэвэр чанарыг баталсан байна.Хоёр. Казакийн “Тэнгэр ертөнцийг бүтээсэн нь”, хятадын “Пан гүү галавыг бүтээсэн нь” домгийн харьцуулалт.“Тэнгэр ертөнцийг бүтээсэн нь” гэдэг казах үндэстний домог үлгэр ньорчлонгийн анхны байдлыг өргөн уудам усан орон болгон дүрсэлжээ. Энэхүүзураглал нь казахуудын эрх чөлөөг хөөцөлддөг үндэстний онцлогийг тусгаснаарбарахгүй, бас түүний байгаль ертөнцийг гүн шүтэж байсныг илрүүлсэн байна.Юуны учраас казах үндэстэн орчлонгийн үүслийг ус гэж үздэгийг шинжлэнсудалбал, “тэнгэр ертөнцийг бүтээсэн нь” нь усаар үндэс болгосон ертөнцийнүзэлтийг илрүүлж, байгалийг бишрэн хүндэтгэж байхыг бид олж мэдэж болно.Ус нь маш олон ертөнцийг бүтээсэн домог үлгэрт зангилаа дүрийг тоглодог.Анхны хүмүүс ан агнаж амьдардаг түүхэн цаг үед, оршин тогтнохын төлөө,хүмүүс усанд гүн нууц хайр сэтгэлгээтэй болжээ. Казах үндэстэн ган хуурайбүхий баруун хойт оронд нутагшиж, усыг маш их хүсдэг. Учир нь хур тундас ньбэлчээр өвс ба малын оршин тогтнох байдлыг шууд нөлөөлдөг. Тохиромжтойхур тундас нь өвс бэлчээрийн ургалтыг ахиулж, мал сүргийг таргалуулна. Харинтундас хүрэлцэхгүй буюу хэтэрхий арвин бол нутаг бэлчээрийн ган хуурай буюуүерийн гамшгийг үүсгэж мэднэ. Иймээс казах үндэстэн усанд бишрэн зүрхшээхсэтгэлгээтэй байдаг. “Тэнгэр ертөнц бүтээсэн нь” гэдэг домгийн бүтцэд, орчлоннь дээд, дунд, доорд гурван ертөнц болон хуваагдаж, ус нь эдгээр цар хүрээгхолбох төв болсон байна. Тэнгэр бол усны эх, газар бол усны сүүл, дэлхийнбөмбөрцөг усан дээр хэвтэж байна. Тэнгэрийн хавсрагч бол тал нутагт түгээмэлоршиж байгаа үхэр, энэ нь амьтныг хүндэтгэж байхыг харуулж байна. Домогүлгэрт бас үер усны тухай байгалийн гамшгийг зураглаж, хүмүүс хадаар буюу уулнуруугаар орчлонг тогтворжуулж, казах үндэстний санаашран зовних ухамсрыгилрүүлсэн байна. Үүнээс гадна, сахиулсан мод нь гурван ертөнцийн хоорондоршиж, эрт үеийн өвөг дээдсийн байгалийн шүтлэгийн ойлгогдохуунтай нягтхолболдож байдаг. Тэд ой мод амьдралын хүчтэй, түмэн бодсын үүсэл болохыгитгэдэг. Домгийн текстээс үзвэл “Пан гүү галавыг бүтээсэн нь” гэх домог үлгэрнь тодорхой тулгуур бичгийн тэмдэглэлтэй байхад, “Тэнгэр ертөнцийг бүтээсэннь” гэх домог үлгэр нь зөвхөн хэсэг бусаг материалаас бүтсэн амаар өгүүлсэндомог байдаг.
73МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Пан гүү галавыг бүтээсэн нь”- домогт орчлонгийн анхны байдал бол тэнгэргазар тахиан өндөг мэт түнэр харанхуй бөгөөд Пан гүү дотор нь байсан гэж үздэг.Тэгээд түм найман мянган жил болж арга бодож өндгийг хагалан гарч ирээдтүлхсэнд, тунгалаг нь дээш хөөрөөд тэнгэр болж, гишгэсэн булангир нь доошсууж газар болов. Пан гүүийн зүүн нүд нь нар, баруун нүд нь сар, гэзэг нь од, дуунь аянга, амьсгал нь үүл салхи болов гэж бий(Ардын аман зохиолын сонгомол.Шанхай. Утга урлагийн хэвлэлийн хороо. 1980, х.1).“Тэнгэр ертөнцийг бүтээсэн нь” гэдэг домог үлгэр нь усаар төв болгосонертөнцийн үзэлтийг харуулж байна. Үүний дагууд гүн зузаан байгалийнбүрэлдхүүн ус бол эл үндэстний галав үүдсэн домог яриан дах хамгийн чухалэлементийн нэг болно.Усыг бишрэн зүрхшээх сэтгэлгээ илэрнэ. “Тэнгэр галавыг бүтээсэн нь”-дПан гүү галавыг нээснээс илүү хэдэн ажлын дараалалтай болжээ. Тэнгэрорчлонг дээр, дунд, доор гурван ертөнцөд хувааж, Пан гүү харин тэнгэр газархоёр давхарга байж, хэлбэрээс нь үзвэл харин адил бус байдаг. Пан гүү болХятадын балар эртний үеийн галав дэлхийг тогтоосон өвөг дээдэс бөгөөд аваргабаатар, байгалийн их замын бүрэлваа мөн. Тэр оюун ухаанаа шавхаж, өөрийнамь насаараа амьдралын хүчинтэй их дэлхий ертөнцийг бүрэлдүүлжээ. Энэхүүдомог үлгэр нь бас орчлонгийн үүсэл галав үүдсэн сургаал ба хүн төрөлхтнийүүсгэлийг судлах чухал сүвэгч болсон байна. Казах үндэстний үзэхээр Жасабантэнгэр бол галав дэлхийг тогтоосон сахиулсан болохоор барахгүй бас хүн батүмэн бодсын бүтээгч мөн.ДүгнэлтБид өвөг дээдэс тэдний байгалийн тухай танилтаа байгалаас давсансахиулсанд найдсаныг амархан үзэж гарна. Учир нь их байгалийн өмнө тэдөчүүхэн төдий бөгөөд дорой буурай юм. Тэд гагцхүү энгийн хүн биш сахиулсанл сая байгалийн үүсэлтэй хүн төрөлхтнийг үүдэн бүтээх үүргийг биелүүлжчадна гэж боддог. Тэгээд тэд эдгээр баатаруудад энгийн хүний үхэж амьдрах баөсөн бойжих, жич тус тусын үүрэг тушаалаа гүйцэтгэж байгаа их сахиулсаныгбий болгожээ. Үндэсний зориг санаа нь адилхан, цөм хөдөлмөрийг хайрлахзоригтойгоор шинийг үүдэх, дуртайяа хувь нэмэр үзүүлэх, зоригтой эсэргүүцэнтэмцэх зориг санаатай байдаг. Сэтгэхүйн арга маяг нь адилавтар байж, тусүндэсний өвөг дээдэст хэт чадвартай балар эртний орчлонг бусдач ертөнцийнтухай сэрэн мэдрэхүй ба танилт нь сэтгэхүйн чадварт хязгаарлагдаж, бусдачертөнцийн бүх тал ба мөн чанарыг сэрж мэдэх ба таньж огт чадахгүй юм. Иймээсхятад үндэстэн ч гэсэн, казах үндсэн ч гэсэн бүүр балар эртний сэтгэхүйн логикнөлөөг хүртэж, үүдэн бүтээсэн ямар нэгэн төрлийн домгийн зарим агуулга нь чих төлөв адил байж, домгийн зохион бүтээлгийн голлох элемент нь үндсэндээижил, их сэдвийг тусгасан байна. Домог үлгэр бол анхны логик сэтгэхүйн бүрэнтөгөлдөр илрэл юм.Ашигласан бүтээлийн жагсаалтБи Шүн (2009). Ардын аман зохиолын сурах бичиг, Төвийн үндэстний ихсургуулийн хэвлэлийн хороо
74МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Ма Шиовай Лан (2001). Хятадын цөөн тоот үндэстний утга зохиолын түүх, Төвийнүндэстний их сургуулийн хэвлэлийн хорооМа Шиовай Лан (1997). Хятадын цөөн тоот үндэстний утга зохиолын харьцуулсансудлал, Төвийн үндэстний их сургуулийн хэвлэлийн хорооЮан Ке (1982). Домгийн өгүүллийн түүвэр, Шанхайн эртний бичгийн хэвлэлийнхорооЛиу Күй Ли (1987). Домог ярианы шинэ онол, Шанхайн утга урлагийн хэвлэлийнхорооНамжил (2011). Алтай домог ярианы судалгааны эргэцүүлэл, Үндэстнийхэвлэлийн хорооБи Шүн (1992). Казах ардын аман зохиолын тойм, Төвийн үндэстний дээдсургуулийн хэвлэлийн хороо,Жуу Жье Чи (2007). Казах утга зохиолын товч түүх, Шинжаангийн ардынхэвлэлийн хороо,Ма Да И (2000). Казах үндэстний соёлын үндэс-домог үлгэр, Шинжаангийн сурганхүмүүжлийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл , 93-р хугацаа;Мандах (1997). Хятадын алтай язгуурын хэлний эл үндэстний домог. Бээжингийнүндэстний хэвлэлийн хорооНи хэ май дэ Мэн жиан ни. Шинжиангийн ардын аман зохиол. 1982 оны 2-рхугацааAbstract This paper aims to make a preliminary comparative analysis of the myths andlegends of the Kazakhs and Chinese peoples about the origin of the universe andhuman beings. The legends of each ethnic group contain their own characteristics,reflecting the religious beliefs and spiritual characteristics of the place where theylive. Kazakh legends emphasize the reverence for water, which is regarded as asymbol of life in the arid steppe. In the famous legend of \"the creation of the world\",the creator shaped human beings from clay, which is similar to Chinese mythology.The difference is that in Kazakh mythology, 25 pairs of men and women gave birth tohuman beings, while Nuwa's creation does not specify gender and does not elaborate on the reproduction process. In addition, the legend regards those who hold clayas nobles, while those who are hit by ropes become commoners. Kazakh mythologyalso describes the sun and the moon as a pair of spouses who fight against the darkforces and eventually separate in different directions. In contrast, Chinese mythologydescribes Pan's transformation into the sun and the moon after his death, withoutexplaining the difference between the light and the dark of the sun and the moon.Although Chinese mythology is mostly recorded in writing, the legends of Kazakh nomads are mainly passed on orally. For example, the story of Jasaban was recordedby scholar N. Mongani.Keywords: Kazakh mythology, Chinese mythology, mythological comparison, creation legend.
75МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ТАН УЛСЫН СОНГОДОГ ЯРУУ НАЙРГИЙН МОНГОЛ ОРЧУУЛГЫН УЛАМЖЛАЛ(Содбилэгийн орчуулгын жишээн дээр)А.Мөнх-Оргил1Du Yi Le2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Монгол-Хятадын уран зохиолын харилцааны гол чиглэлийн нэгнь уран зохиолын орчуулгын харилцаа байдаг. Хятадын уран зохиолын монголорчуулгын асуудал нь ач холбогдолтой зүйл болдог. Монгол-Хятадын уранзохиолын харилцаа, орчуулгын уран зохиолын салбарын нэг гол төлөөлөгч болСодбилэг мөн. Хятадын уран зохиол, түүний гол нэгэн бүрэлдэхүүн нь болох Танулсын уран зохиол, сонгодог яруу найргийн зохиолыг монгол хэлээр орчуулах,улмаар судлан сурвалжлах явдал зүй ёсны чухал. Үүнд тэмдэглэн үзэх ёстойорчуулагч бол Содбилэг мөн бөгөөд Тан улсын сонгодог яруу найргийг бараганх удаа нэгдмэл байдлаар монгол хэлээр орчуулан, тэр нь монгол үсэг, кириллмонгол бичгээр хэвлэгдэн хүрч байснаараа яруу найргийн орчуулгын томоохонуламжлалд холбогдож буй юм.Түлхүүр үг: Монгол-Хятадын уран зохиолын харилцаа, Тангийн яруу найраг,Орчуулгын уламжлал, СодбилэгМонголын уран зохиол судлалын зангилаа асуудлын нэг уран зохиолынхарилцаа холбооны асуудал байдаг. Тухайлбал Монгол-Хятадын уран зохиолынхарилцаа, түүний гол нэгэн чиглэл болох уран зохиолын орчуулгын асуудалгол нэгэн судладахуун байсаар ирсэн. Монголын уламжлалт орчуулгын зүйлхэдийгээр баримт эх сурвалж хомс хэдий боловч БНХАУ-ын Өвөр МонголынӨөртөө Засах Оронд буюу Өвөр монголд орчин үеийн утга зохиолын орчуулгынзүйл, түүн дотор Хятадын утга зохиолын орчуулгын харилцааны ажил 1940-өөдоны хоёрдугаар хагаст буюу Хятадын орчин цагийн улс байгуулагдсан үетэйшууд холбоотой хэмээн үздэг. Жишээлбэл орчуулгын эхний үеийг 1946-1966оны үесээр баримжаа болгон хуваадаг. Энэ үед Лү Шүнь, Го Мо Рөү, Жао ШүЛи, Жоу Ли Бө, Тян Хан, Ма Пин зэрэг Хятадын орчин цагийн зохиолчдын бүтээлболон улс төрийн утга чанартай бүтээлүүдийг орчуулж байсан. Орчуулгын эхэнүеийн уламжлалд На.Сайнцогт, Гэрэлцогт, Пэрэнлэй, Содном, Бат, Сүлфүнгаа,Содбилэг, Эрдэмтөгс, Ринчингаваа, Жигжид, Хишигжаргал, Боргил, Дугарсүрэн,Манижав, Хасчулуу, Хасгэрэл, Номин, Насан, Норов, Халин, Даш, Сод нарыннэр бүхий орчуулагчид, тэдний тодорхой орчуулгын зохиол бүтээлийг холбонавч үздэг. Энэ эхэн үеийн дараа улс төрийн үзэл, “Соёлын хувьсгал”-ын цаг үед1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх Ухааны Сургууль. Утга зохиол,урлаг судлалын тэнхим. 2 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг. Ажил мэргэжлийн дээд сургууль.
76МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37аливаа урлаг соёл, тэр дотор утга зохиолын орчуулга ч хумигдаж явсан билээ.Харин 1980-аад оны эхэн үеэс утга зохиолын орчуулгын ажил идэвхжин сэргэж,олон уран бүтээлч тэр чиглэлээр ажиллаж, орчуулгын олон бүтээлээр түүнийхүрээг баяжуулж бас нэгэн шинэ шатанд гаргасан байна.Энэ цаг үеийн Өвөр монголын соёлын салбар, орчин цагийн утга зохиолыншилдэг орчуулагчдын нэгэн бол Содбилэг мөн билээ. Содбилэг 1922 онд Зуу-Удаймгийн Баарин баруун хошууны Цагаанмөрөн сумын Зулчин гацааны нутагтмалчин ард Ванчигсүрэнгийн ууган хүү болон төрсөн байна. Сурвалж мэдээндтэмдэглэснээр энэ гацааны иргэд Чин улсын Энх-Амгалан хааны үед /Эебээрзасагчийн тавдугаар он/ Сэцэн дээд Гүрэн гүнж Баарин ван Цэвдэнд бэр болонбуухад дагаж ирсэн инжэнд багтаж ирсэн хэмээдэг ажээ.Содбилэг тав, зургаан насны үеэсээ суманд сууж Төвд-Монгол харьцуулсан“Эмийн дөрвөн үндэс” гэх судрыг үзэж суралцаж байсан юм. Хэдийгээр эмэмнэлэг, анагаах эмнэх чиглэлээр төдий өндөр хэмжээнд сурч боловсорччадаагүй боловч төвд хэлийг эзэмшиж сурч чадсан байдаг. Арван гурван наснаасэхлэн албанаас зохион байгуулсан айлын сургуульд суралцаж тэнд хятад хэлбичигт суралцсан байна. 1940 онд Улс ардын дээд зэргийн сургуульд орж нэгжил суралцаад, өвчний улмаас сурлагын ажлаа орхин нутагтаа буцаж, Дээдзэргийн бага сургуульд багшийн ажил эрхэлж эхэлсэн. Улмар 1945 онд Улаанхотын /тухайн үед Вангийн сүм гэдэг байсан/ Дунд зэргийн багшийн сургуулийндээд ангид нь элсэн суралцав. 1946 оны 3 сард хувьсгалын ажилд анх оролцож,Зуу-Уд аймгийн ардын засгийн ордны Ухуулах салаанд ажиллаж эхэлсэн байна.1946 оныхоо намар нь “Өвөр монголын өөртөө засах холбоот хурал”-ын Бааринбаруун хошууны салбар хурлын нарийн бичгийн даргаар томилогдож олонтүмний ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ.1947 оны 8 сард Улаан хотод байсан Өвөр монголын Автономит дээдсургуульд орж, улс төрийн онолын талаар илүүтэй мэдлэгт суралцаж, мөн энэүедээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцож явжээ. 1948 оны 9 сард тэрхүүсургуулиа төгсч, 1949 онд тус сургууль энгийн монгол Дунд сургууль болоходнь тэндээ 1956 оны эхэн хүртэл багшийн ажил эрхэлсэн байна. Улмаар 1956оны хавар нь Өвөр монголын Ардын хэвлэлийн хороонд ажиллах болж,найруулагчийн ажлын анхны туршлагаа олж авч байсан.Содбилэгийн орчуулгын гол бүтээлийн нэг болох “Тан улсын шүлэг 300бадаг” хэмээх эртний Хятадын Тан улсын сонгодог шүлгийн орчуулгын бүтээланх 1982 онд Өвөр монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хорооны хэвлэлтээргарч байжээ. Хятадын соёлын зүйл нэн эртний уламжлалтай, дэлхийн эртнийсоёлын нэгэн голомт мөн юм. Энд Хятадын эртний сонгодог яруу найрагболох Тан улсын үеийн яруу найраг нэлээд онцгой байр эзэлдэг, дэлхийн яруунайргийн үнэт өв санд өөрийн байр суурийг илэрхийлж байдаг. Хятадын уранзохиол, яруу найргийн онцлог мөн чанар, үнэт зүйлийг ойлгохын тулд Тан улсыняруу найргийг үзэж ойлгох шаардлагатай гэж үздэг. Өөрөөр хэлбэл Хятадынуран зохиолын харилцаа холбоо, орчуулгын харилцааны зүйлд Тангийн яруунайргийн орчуулга зүй ёсоор том сэдэв болдог гэсэн үг юм. Тиймээс МонголХятадын уран зохиолын харилцааны асуудлыг авч үзэхийн тулд яруу найргийн
77МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37орчуулга, Тангийн яруу найргийн орчуулгын тухай судлан үзэх нь нэгэн чухалсэдэв болдог.Тан улсын үеийн сонгодог яруу найргийн орчуулгыг иж бүрнээр нь анх удаамонгол хэлээр орчуулан уншигчдад хүргэсэн, тэр нь Тан улсын яруу найргийнмонгол орчуулгад томоохон уламжлал, туршлага болж байгаа орчуулга болСодбилэгийн энэхүү орчуулгын бүтээл мөн юм.Аливаа хэл өөр өөрийн онцлогоо илэрхийлж, өвөрмөц талаа илтгэх тулорчуулгын үйл ажиллагааны дунд адил бус хэлний хоорондын онцлогоос болсонсаад бэрхшээл ба хүчирдэл тохиолдох үед үндэстний онцлогийг харгалзах ньзохиолын хэлбэр ба дотоод утга агуулгыг зөв ойлгуулах зорилгоор зайлшгүйзасвар өөрчлөлт хийх нь орчуулгын ёсонд харшлахгүй гэж үздэг. СодбилэгийнТангийн яруу найргийн орчуулгад энэхүү орчуулгын зарчимд нийцүүлсэн “үгэндор үл итгэн, утга дор итгэх” (Сүмбэр, 1998, х.54) гэх зарчим олонтоо тохиолдожбайдаг гэж болно. Тан улсын яруу найргийн төдийгүй Хятадын эртний яруунайргийн онцгой шилдэг төлөөлөгч Ли бай-н хамгийн алдартай бүтээлийн нэгболох “Сэлүүхэншөнийнбодол”/静夜思/шүлгийгдараахбайдлаармонголчилжээ.床前明月光疑是地上霜举头望明月低头思故乡Шүлгийн хятад болон монгол орчуулгыг харгуулан харвал ийм байна.Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийгДээрээс унасан хяруу хэмээн гайхаадДээш харан тунгалаг сарыг ширтээдДоош харж төрсөн нутгаа санав аа (Содбилэг, 1982, х.175)Дээрх жишээнээс харахад, бадгийн эхний мөрийн хэсэгт буй “窗前” буюуорны өмнөх гэсэн шууд утгыг “枕上” буюу дэрэн дээрх гэсэн утгаар буулгасан, “疑”буюу сэжиглэх гэсэн утгыг “怪” буюу гайхаад гэсэн утгат үгээр, “地上” буюу газардээрх гэснийг “落下” буюу дээрээс унасан гэх эсрэг утгат монгол үгээр буулганорчуулснаар энэ бадаг шүлгийн утга санааг илүү ойлгомжтой, ингэхдээ тухайнүндэстний онцлогт тааруулан буулгах зарчмыг барин буулгасан нь оновчтойболжээ хэмээн үзэв.Орчуулгын өөр нэгэн жишээнд Хэ Жи Жан-ы “Удын шүлэглэсэн” буюу “咏柳”(Содбилэг, 1982, х.91) гэсэн шүлэг бол碧玉妆成一树高万条垂下绿丝绦不知细吐谁载出二月春风似剪刀гэсэн Тангийн нэгэн шүлгийг бусад орчуулгадНомин хасаар чимэглэн байсаар мод өндөр болгох буй заНуль ногоон ширээт тууз түмэн мянган унжлагаХоворхон нарны шинэ навчийг ямар хүмүүн эсгэвХоёр сарын хаврын салхин хурц хайч мэт (Сүмбэр, 1998, х.55)гэж орчуулсан байдаг бөгөөд Содбилэг үүний эхний хоёр мөрийг
78МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Төгрөг өндөр сүмбэрлэн цогцолсон номин хасын овооТүмэн зурвас доош унжсан ногоон торгон тууз...гэж орчуулаад “Сүмбэрлэн цогцолсон” гэсэн нь уул нуруу, сүрлэг өндөр сүр бараабайдал төрхийг “сүмбэрлэх” хэмээх үгээр тодруулсан нь монгол үндэсний онцлогбүхий онцлогтой үгийг хэрэглэсэн нь илүү ойлгомжтой, уран сайхантай өвөрмөцдүрслэл бүхий монгол шүлгийн хэлбэртэй болгон орчуулсан нь уншигчдадхарьцангуй утга санаа, агуулгыг ойлгомжтой болгох боломжийг олгожээ. Энэхүүсүмбэр гэх үг нь монгол үндэстний соёл, аман билигт аливаа уул нуруу, оройтолгой зэргийг заан нэрлэх, тодруулан дүрслэхэд түгээмэл хэрэглэгддэг билээ.Монгол ардын аман зохиолд Сүмбэр уулыг дов байхад Сүн далайг шалбааг байхад...хэмээн эрт урьдын цагт буюу тодорхойгүй нэн эрт үе, хамгийн анх эхэн цагтгэх утгат дүрслэлээр эхэлдэг үлгэр туульсын төрөл зүйлд хамгийн өргөнтааралддагийг мэднэ. Үүний сүмбэр уул, сүмбэрлэх, сүмбэрлэсэн гэх үг ньмонголүндэстний уншигчийн сэтгэлгээний хувьд шууд уултай холбогдож, хлбогдохдоотэрхүү уулын сүрлэг, өндөр, байц бараа төрхийг илэрхийлж чадаж байгаагаарааонцлог болсон байна. Хятадын үндэсний эртний хэмжээт шүлгийн дотор хэрэглэх үгийн сонголт ньмаш нарийн боловсронгуйгаар барахгүй үг үсгийн тэнцлийг баримталж, авианызохицлыг онцлон таван үгийн хэмжээт шүлгийн тавдугаар үсгийг “шүлгийн оньс”гэж маш их гүн гүнзгий, чухал холбогдолтойгоор холбон бодож сонгодог байна.Энэ мэтийн нарийн шаардлагатайгаар бодож боловсруулан зохион бүтээх учирзарим шүлгийн тусгасан санаа гүн далд, үг үсэг дараалан утгыг мөрдөхгүй болөөр хэлээр орчуулан илтгэхэд бэрхшээлтэй байх болно. Гэхдээ олонх шүлэгчиднь өөрийн бичиж бүтээсэн шүлгийнхээ урлагийн гоо сайхны талыг анхаарч,утга санаагаа бүрэн дүүрэн мөртлөө уран сайхантай илрүүлэхийн төлөө заримтүүхэн хүн, түүхэн хэрэг явдалтай газар орны нэрийг холбон ашиглах өмнөхүеийн шүлэг уянгын утгыг шүлэгтээ нүүлгэн хэрэглэж санаагаа лавшруулахэртний уламжлалт арга барил, түүхэн хүн, түүхэн хэрэг явдалтай холбогдсонтиймэрхүү хэллэгээр шүлгийн утгаа гүнзгийрүүлэн санаагаа товойлгож, заримцаг улирлын төлөв байдалтай холбогдох зүйлсийг мөн шүлэгт холбон хэрэглэжбайдгаас орчуулах явцад олон талын бэрхшээл хүндрэлийг авчирсан байна.Гэвч эдгээр тохиолдолд чиглүүлэн Содбилэг шүлгийн уул утга санааг ойлгохасуудалд анхаарал тавьж утга агуулгыг зөв оновчтой илтгэсэн байдаг.Жишээ нь “Дү Ши Ян”-ы “Шан ян хотын асарт авирсан” /登蘘阳城/ гэх шүлгийгүзвэл冠盖非新里章华既旧台习池风景异归路满尘埃 гэсэн байдгийгГуан га тосох шинэ газар бусЖан хуа харин гучин дэгтэр мөнЭтгээд сайхан Ши жи нуурын үзэмж
79МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Эргэх зам дор тоос манан дүүрэн.хэмээн буулгажээ. Тус шүлгийн эхний гурван мөрөнд “冠盖”, “章华”, “习池” зэрэг гурван газрыг тус тус зааж байдаг. Эхний мөрийн “冠盖” гэдгийг шуудорчуулбал “малгай шүхэр” буюу “титэм”, “бүрхээс” буюу “хучих, бүтээх” гэх мэтутгатай. Гэтэл доорх гурван үгнээс ажиглавал “里” гэдэг нь эртний тосгоныг заажилтгэж байх учир “шинэ тосгон биш” гэдэг утга илэрнэ. “冠盖” гэдэг нь яриангүйтосгоны нэрийдэл болно. Үүнийг малгай шүхэр шинэ тосгон биш хэмээнорчуулбал хэдийвээр үгийн тоо тэнцэлтэй боловч утга буруу болно. Содбилэгорчуулагч энэ талаар их хүч оруулж уул үгийн утгыг илүү найрсалтай эвтэйорчуулсан гэж үзэхээр байна. Ингэснээр уул шүлэг утга санааг бүрэн оновчтойилтгэж чадсан мөртлөө монгол шүлгийн хэлбэр, бүтцэд хиймлээр баригдалгүйчөлөөтэй хэлбэрээр орчуулсан онцлог харагдаж байна.ДҮГНЭЛТМонгол-Хятадын уран зохиолын харилцааны нэг чухал тал бол Хятадынуран зохиолын орчуулгын асуудал мөн. Хятадын уран зохиолын орчуулгынуламжлалд Хятадын эртний уран зохиолын нэгэн бүрэлдэхүүн, Тан улсын үеийнсонгодог яруу найргийн орчуулгын зүйл багтдаг. Хятадын эртний уран зохиол,яруу найргийг төлөөлөх гол зүйлийн нэг нь Тан улсын яруу найраг мөн бөгөөдтүүнийг орчуулах, судлах асуудал Хятадын соёлын харилцааны томоохонасуудлыг хөндөж буй хэрэг. Тан улсын яруу найргийн орчуулгын уламжлалд голбайр суурь эзэлдэг орчуулагчийн нэг бол Ванчигсүрэнгийн Содбилэг орчуулагчмөн. Түүний Тангийн яруу найргийн орчуулга нь тухайн салбарт томоохонуламжлал туршлага болдог.Ашигласан бүтээлийн жагсаалтСодбилэг. (1982). Тан улсын шүлэг гурван зуун бадаг. Өвөр монголын сурганхүмүүжлийн хэвлэлийн хороо. 1982. [Sodbileg. Tan ulsiin gurvan zuun badag.China: 2002.]Сүмбэр, Ч. (1982). Хятад шүлгийн монголчлох гоодох, үндэстэнчлэх арга дадлынтухай. “Хэл орчуулга” сэтгүүл. 1998 [Sumber, Ch. Khytad shulgiin mongolchlohgoodoh, undestenchleh arga dadliin tuhai. China: 2002.]AbstractOne of the main areas of Mongolian-Chinese literary relations is literary translation. The issue of Mongolian translation of Chinese literature becomes an importantissue. For example, Sodbileg is one of the main representatives in the field of Mongolian-Chinese literary relations and translation literature. The translation tradition ofChinese literature includes the translation of classical poetry from the Tang Dynasty.Tang Dynasty poetry is one of the main representatives of ancient Chinese literatureand poetry, and the problem of its translation and study is a major issue of Chinesecultural relations. Wangchigsuren's Sodbileg translator is one of the key translators inthe tradition of translation of poetry in the Tang Dynasty. His translation of Tang poetryis a major tradition in the field.
80МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37МОНГОР ҮНДЭСТНИЙ ДОМГИЙН УЛАМЖЛАЛ ХУВЬСАЛВэнь Хуа1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Монгор үндэстний домог бол дэлхийн домгийн уламжлалддутагдаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Ойрын жилүүдэд домгийн судалгааэрчимтэй явагдаж байгаа хэдий ч монгорчуудын домгийн тухай судалгааныбүтээл хомс байгаа бөгөөд нэн цаашлан өрнө дахины шинэ онол арга болоххэв шинж мотив (motif) шинжлэлийн аргыг хэрэглэн, монгор үндэстний домгийгсудалсан бүтээл ховор байна.Бид тус өгүүлэлдээ монгор үндэстний ертөнцийн үүслийн домог хийгээдбайгалийн үзэгдлийн домгоор гол судлагдахуун болгож, түүний агуулга бүтцэдзадлалт хийхийн зэрэгцээ бусад үндэстний домогтой харьцуулан, монгор домогтагуулагдаж байдаг соёл заншилд хийсэн ажиглалтын үр дүнгээ танилцуулжбайна.Түлхүүр үг: монгор үндэстэн, домог, мотив, уламжлал хувьсалУдиртгалМонгор үндэстэн бол БНХАУ-ын умардын үндэстний цөөнхийн чухалбүрэлдэхүүн бөгөөд алтай язгуурын хэлтний монгол төрөл хэлтэнд багтдаг.Тухайн үндэстэн нь үг хэлтэй боловч нийтээрээ хэрэглэдэг үсэг бичиггүй.Монгорчууд нь Хөхнуурмужийн Хүжү, Миньхэ,Датун, Түнрэнь зэрэг шянь хийгээдГаньсү мужийн Тяньжүө, Жүөни, Юндэн зэрэг газар оронд тархан суурьшдаг.Үүний дотроо Хөхнуур мужийн Хүжүгийн Монгор Үндэстний Өөртөө Засахшянь бол монгорчуудын гол төвлөрөн суурьшиж байгаа газар орны нэг болно.Монгорчууд нь бурхны шашныг шүтдэг. Хөхнуур мужийн монгор хэлийг Хүжү,Минхэ, Түнрэнь гэх гурван их нутгийн аялгууны бүсэд хуваадаг. 2020 оны хүнамын бүртгэлийг үндэслэвэл, бүх улсын хэмжээнд 281.928 мянган монгорчуудамьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 144.133 мянга нь эрэгтэй, 137.795 мянга ньэмэгтэй хүн байна.Нийт монгорчуудын 226.7 мянга нь Хөх нуур мужид, 50 мянга гаруй ньГаньсү мужид, үлдсэн цөөн хэд нь БНХАУ-ын эл газарт, ялангуяа Гүйжөү мужийнЧяньнаний Бү-И Үндэстэн болон Мяо Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Дүюнхотод 1297 нь суурьшиж байна. Миний бие 2017 оны 7-9, 2018 оны 1-2, 2018 оны8-11 сарын эхэн хүртэл урьд хожид Хөхнуур мужийн Хүжүгийн Монгор ҮндэстнийӨөртөө Засах шянь болон Минхэгийн Хотон Монгорын Өөртөө Засах шяньдхүрч, 9 сар гаруйн хугацаанд монгорчуудын аман уламжлалын тухай хээрийншинжилгээ хийсэн. Хээрийн шинжилгээгээр материалыг монгорчуудын дунддомог, домог яриа, явган үлгэр, үлгэрт дуу, аман хүүрнэл туульс, ерөөл, зуйрцэцэн үг, оньсого, таавар, өвөрмөц хэллэг зэрэг аман зохиолын төрөл хэлбэр 1 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Их Сургууль. Монгол Улс Судлалын хүрээлэн.
81МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37өргөн хэвчээгээр уламжлагдсаар байгаа нь ажиглагдлаа.. Монгорчууд нь уртудаан хугацааны түүхэн явцад уламжлалт соёлоо уламжлан хадгалсаар ирсэнучраас түүнийг аман уламжлалын соёл нь ч маш баялгаар уламжлагдсаарирсэн гэдгийг энэ удаагийн байцаалтаас ойлгож билээ. Үг хэлтэй ч үсэг бичиггүйүндэстний хувьд тэдний соёлын гол цогц нь аман уламжлалын соёл болох юм.Тэд аман уламжлалын хэлбэрээр өөрийн түүх, соёлоо үеийн үедээ уламжилдагонцлогтой.Дэлхий нийтийн эрдэмтдийн судалгааг үндэслэвэл, домог бол хүн мотив(motif) -ын анхны шат дахь борогжуун оюунаараа байгаль ертөнц, аливаазүйлийг урлан бүтээсэн урлаг хэмээн үздэгээс “Домог бол хүн мотив (motif) -ыннялхсаг цаг үеийн ухамсаргүй урлагийн аргаар бүтээсэн сахиулсны тухай үлгэрболно” (段宝林, 2006) . Домгийн үүсэл нь балар эртний хүмүүсийн байгалийгтаньж, байгальтай харьцсан үйл ажиллагаатай холбоотой.Өөрөөр хэлбэлдомог бол мотив (motif) -ын хөдөлмөр үйлдвэрлэл хөгжөөд зохих шатанд хүрч,үг хэл, түмэн бодис сүг сүнстэй хэмээх үзэлт бий болсны дараах байгалийннууцыг эрэлхийлэн, хувь биеийн хүчин чадлаа сайшаан магтах зэрэг олон олонзорилтоос үүсэн бий болсон байдаг. “Нийтийн он тооллоос өмнөх дөрөвдүгээрзуунд Грекийн гүн ухаантан Омерусаас домог бол буруулсан түүх, аливаасахиулсан бол угтаа үнэн хүн байсан, жишээлбэл: Зэвс (Zeus) бол эртний нэгэнулсын ван болох бөгөөд Келд арал дээр түүний булш нь байдаг” (段宝林, 2006)гэж үзсэн байдаг. Домгийн ухааны түүхэн дэх “Далд зүйрлэлийн сургаалтан”-ыүзэхээр домог бол далд гүн утга санаатай байсан, тэр нь уламжлалын явцдаа уулсанаа нь алдагдан зөвхөн үлгэр нь үлдсэн гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл,домог бол хүн мотив (motif) -ын байгалийн тухай танилт, балар хүмүүс хийгээдбайгалийн харьцааг урлагийн аргаар илтгэсэн үлгэр болох юм.Монгор үндэстэн нь урт удаан хөгжлийн явцдаа аман уламжлалаа машсайн хадгалсаар иржээ. Монгор үндэстний домог бол тухайн үндэстний эрт дээдүеэс байгалийн үзэгдэл хийгээд нийгмийн амьдралын тухай холбон бодолтоотүшиглэн бүтээсэн үлгэр болно. Судлаачид монгорын домгийг “Ертөнцийнүүслийн домог, хүн мотив (motif) -ын үүслийн домог, тариалангийн үүслийндомог, байгалийн үзэгдлийн домог” (席元麟, 星全成, 1997年 第 6期) гэх хэдэн ихтөрөлд хувааж үзсэн байдаг. Монгорчуудын дунд “Газар дэлхийн үүслийн домог”,“Алтан мэлхийн домог”, “Түлээчин хөвгүүний үлгэр”, “Гурван настай хүүхэд атархагалсан нь”, “Нар сар хиртсэн домог” гэх зэрэг домгууд байнга яригдаж байхжишээтэй. Эдгээр домог нь агуулгын талаараа тэнгэр газрын үүсэл, нар саруул мөрөн, үйлдвэрлэл амьдралтай холбогддог. Тухайлбал, дэлхий, ертөнцийнүүсэл бүрэлдлийн тухай “Тэнгэр газрын үүсэл”, “Алтан мэлхий” гэх зэрэг домогяригдаж байхад, байгалийн үзэгдлийн тухай “Нар сар хиртсэн нь”, “СахиулсанЛэважад сануулсан нь” гэх зэрэг домгууд яригдаж байна. Тус өгүүлэлд монгорүндэстний ертөнцийн үүслийн домог хийгээд байгалийн үзэгдлийн домогтзадлалт шинжлэл хийж, тухайн домогт агуулагдаж бүхий соёл заншлын тухайддөхөм шинжилгээ хийхийг зорилоо.
82МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Монгор үндэстний ертөнцийн үүслийн тухай домогЕртөнцийн үүслийн домог нь бараг дэлхийн үндэстэн бүхний дундуламжлагдсан байдаг бөгөөд үндсэн үйл явдал нь маш адилавтраар яригддаг.Монгорчуудын “Тэнгэр газрын үүслийн домог” хийгээд “Алтан мэлхийн домог” ньагуулгын талаар тун төсөөтэй. “Тэнгэр газрын үүслийн домог”-т: “Эртдээ тэнгэргазар бүрэлдэн тогтоогүй, нар, сар, одон мичид зэрэг аливаа эрхэс харааханбүрэлдээгүй зөвхөн нэлгэр их далай байсан гэнэ.Нэгэн мэргэн сахиуснаас хязгааргүй эрт балрын дунд эх газар бүтээхийгбодсон боловч ямар нэгэн юмаар тулгуурлахаа мэдэхгүй бухимдан суусангэнэ. Тэгээд өнөө сахиус агаар дээрээс атга шороо аваад нэгэн аварга амьтнынуруун дээр цацсанд, аварга амьтан усан доор живж, нуруун дээрх шороо ньурсан одсонд сахиус тун ихээр уурлаж, нум сумаа гаргаад аварга амьтан усандээр хөвөн гарахыг далимдуулан нэгхэн сумаар аварга амьтны биеийг нь нэвтхарважээ. Сахиус агаар дээрээс дахин нэг атга шороо авч цацсанд аваргаамьтан өнөө хэсэг шороог тэврэн хоцорчээ. Ингээд тэнгэр газар бүрэлдэнтогтож, тэнгэр дээр нар, сар, од мичид илрэн, хөрст газар нь агаар, салхи, усзэрэгт тулгуурласан учраас ер нь тогтворгүй, байн дахин хөдөлдөг болжээ.Өдөр хоног өнгөрөхийг дагалдан өнөө аварга амьтан нь тогтож ядан наашцааш хөдлөхөөс үүдээд, газар хөдлөн, түмэн бодист аюул зовлон, гай гамшигтарьжээ. Сахиус аварга амьтанд хэдэнтээ сануулсан боловч аварга амьтан ерсанаандаа авсангүй тул өнөө аварга амьтныг номхотгохын тулд нум сумаа аваадзүүнээс баруунш чиглүүлж нэг сум харвасанд яг сайхан аварга амьтны гэдсэндхатгасан гэнэ. Тэгээд аварга амьтны толгой нь өмнө зүг хандан, хөл нь умарзүгийг чиглэж савагдан унасан гэнэ. Аварга амьтны шарх нь өвдөхдөө амнаасаагал үлээж хэвтсэн байрандаа шээсэн гэнэ. Аварга амьтны хэвлийгээр нэвтэлсэнсумын иш нь зүүн зүгийг чиглэж, суман үзүүр нь баруун зүгийг чиглэсэн гэнэ.Аварга амьтан: “чи надаар газар дэлхийг тэврүүлээд хэзээ цагт хүрэх бий ?”гэж асуусанд сахиулсан уран арга бодож олоод шатсан модны хугархайг аваргаамьтны хүйсэн дээр нь хатгаж: “Хүйсэн дээрх мод чинь хэзээ нахиалсаар чинийүүрэг биелэгдэнэ. Тэр цагт чи хаа явсан ч болно’ гэж хариулсан гэнэ. Тэр цагаасхойно аварга амьтан номхорч, хөрст газрыг тэврэн хүйсэн дээр нь хатгаастаймод эрт нэг өдөр нахиалахыг хүлээсэн гэнэ. Зарим үед тэсгэлгүй толгойгооөргөж хүйсэн дээрх модоо хардаг учраас газар хөдлөх болсон гэнэ.Хуурай мод нахиалах болоогүй тул аварга амьтны үүрэг бас биелэгдэхгүйгэдэг нь лавтай. Сахиусны энэ нэг сум нь аварга амьтныг номхотгосон бөгөөдертөнцийн таван махбодыг тогтоосон гэдэг. Аварга амьтныг харвасан сумиш чиглэсэн зүүн зүг нь модон орон болж, сумын үзүүр заасан баруун зүг ньтөмрийн орон болж, аварга амьтан өвдөхдөө амнаасаа гал үлээснээс өмнө зүгнь галын орон болж, аварга амьтан өвдөхөө тэсвэрлэж ядан хэвтсэн орондоошээснээс умар зүг нь усан орон болж, аварга амьтан сахиусны цацсан шороогтэврэн хоцорсноос дунд зүг нь шороон орон болсон гэнэ. Уламжлагдсан яриагүндэслэвэл, аварга амьтан газар дэлхийг тэврэн хоцорсон зураг нь Хүжү шянийҮши шянгийн Гунлун хийдийн их дуганы хана дээр зураастай байдаг гэнэ” (马光星, 2014年版).
83МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Монгор үндэстний “Алтан мэлхийн домог”-т: “Сав ертөнц бүрэлдэхээс өмнөтэнгэр далай нийлэлдэн нэлгэр их усан далай байсан гэнэ. Нэгэн өдөр тэнгэрийнсахиус далай дээгүүр бараалснаа өөрийн эрхгүй сүүрс алдаад хүн төрөлхтөнбүрэлдэхэд хүрвэл хөл тогтох газаргүй, энэ хэрхэн болох вэ? Арга бодож савертөнцийг бүтээе гэж бодсон гэнэ. Сахиус гэнэт алтан мэлхий усан дээр хөвжбайхыг олж хараад: “За, сайн боллоо” хэмээгээд бусад одон гараг дээрээснэг атга шороо авч алтан мэлхийн нуруун дээр цацсанд алтан мэлхий цочсонхүчиндээ усанд живэн орсон гэнэ. Сахиус үүнийг хараад тун ихээр уурлаж:“Хүндлэхийг мэддэггүй амьтан, хэрвээ жаахан ид шид үзүүлэхгүй бол эрхэндминь орохгүй нь’”гэж нумаа тэлж, сумаа онилоод хүлээн зогссон гэнэ. Удалгүйалтан мэлхий усан дээгүүр хөвөн гарч ирсэнд сахиус ганц сумаар алтан мэлхийннурууг нэвт харвасан гэнэ. Алтан мэлхий өвдөхөө тэсвэрлэж ядан дөрвөн мөчөөдээш сарвайлган унасанд сахиус: “Муу амьтан чи, дахиад усанд живэхийг чиньүзье” гээд нэг атга шороог алтан мэлхийн өөд цацан явуулсанд өнөө мэлхийатга шороог тэврээд усанд живсэнгүй гэнэ. Ингээд ертөнцийн түмэн бодисыноршин тогтносон таван махбод үүсэн бүрэлдсэн гэдэг. Сахиус зүүнээс харвасансумын иш нь мод учраас зүүн зүг бол модон орон, сумын үзүүр нь баруун зүгттуссан тул баруун зүг нь төмрийн орон, мэлхийн толгой нь өмнө зүгт хандажсумд шархдаад нүднээс нь галын оч бадарсан учраас өмнө зүг бол галын орон,алтан мэлхий өвдөхөө тэсвэрлэж ядан умар зүгт хандан шээснээс умар зүг ньусан орон болж, тэнгэр сахиулсны нэг атга шороо нь алтан мэлхийн гэдсэн дээрхоцорсон учраас дунд зүг нь шороон орон болсон гэнэ. Энэ бол хүмүүсийн ердөөярьдаг сав ертөнц болно. Хожим нь алтан мэлхий газар дэлхийг тэврэн хоцорсонболовч сумд өртсөн шарх нь өвдөхдөө хааяа хөдөлдөг учраас газар хөдлөлт бийболсон гэнэ” (马光星, 2014年版) гэж яригддаг. Тус хоёр домог нь хоёул адилхансахиуснаас тэнгэр газар, сав ертөнцийг бүтээсэн хийгээд ертөнцийн таванмахбодыг тогтоосон үйл явдлаар бүрэлдсэн хэмээсэн үйл явдлын гол өгүүлэмжнь хоорондоо адилавтар байна. Монгор үндэстний тус хоёр домгийн адил бустал гэвэл, “Тэнгэр газрын үүслийн домог”-т сахиус аварга амьтныг харваад савертөнцийг бүтээсэн байвал, “Алтан мэлхийн домог”-т сахиус нум сумаар алтанмэлхийг харваж сав ертөнцийг бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл домгийн дүрдхувиралт гарсан байна.Дэлхий ертөнцийг бүтээсэн домгийн иймэрхүү өгүүлэмж нь монгортуламжлагдсанаар барахгүй, бас Энэтхэг, монгол буюу төвөд домогт ч яригдажбайдаг. Жишээлбэл, Энэтхэг домогт “Их сахиус Брахмаа ертөнцийг бүтээснийдараа ертөнц дэлхий дайвалзан хөдөлж тогтуунгүй байжээ. Ингэхэд тэрмогойн хаан (лусын хаан)-ыг зарлигдан ертөнц дэлхийг тулгуурлуулсан гэдэг”(Г.Намжил, 2001). Мөн Энэтхэг домогт могойн сахиус шидэт мэлхийг цагаригланхэвтэж, шидэт мэлхийн нуруун дээр газрын бөмбөрцгийг тулж зогссон дөрвөнзаан байхаар яригддаг.Ойрад монголчуудын дунд дэлгэрсэн нэгэн домогт: “Дэлхий ертөнц усангалавт эзлэгдэн үерийн усанд автагдсанд, Шагжамуни бурхан усан дээрх алтанмэлхийг нэвт харван, бие дээр нь шороо цацан дэлхий ертөнцийг бүтээсэн баалтан мэлхийн биеэс дэлхий ертөнцийг бүрэлдүүлэх алт, шороо, ус, мод ба гал
84МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37тэргүүтэн таван махбод үүссэн гэж өгүүлсэн байдаг” (Б.Мөнх, 1988 оны 1 дүгээрхугацаа).Төвөдийн “Эх газар хийгээд хүмүүн төрөлхтний ирэлт” гэдэг домогтөгүүлснээр: “Шинэ бүтсэн эх газар, далай дээр дайвалзан хөдөлж, тогтуурьгүйбайжээ. Энэ үед, нэгэн томалтанмэлхий доор нь шурган орж, биеэрээ тулгуурлав.Ингэснээс эх дэлхий сая түшигтэй болсон ажээ. Гэвч том мэлхий үргэлж биеэшилгээж, үе гишүүгээ сунгадаг тул газар дэлхий хөдөлдөг байна. Орчлон ертөнцхагаран дэлбэрч аюул гамшиг болгуузай хэмээн тэнгэрийн сахиус алтан мэлхийөөд нэг харваад орхив гэнэ. Мэлхий өвдөн шаналж тэсэхгүй болж дээш ханданунасанд газар дэлхий яг сайхан мэлхийн гэдсэн дээр тогтов. Үүнээс аваад эхдэлхий тогтуун тайвуун болсон гэнэ” (Г.Намжил, 2001).Эрдэмтэн Ван Шяньжүгээс “Дундад улсын үндэстний домгийн мотив судлал”гэх номдоо дэлхий ертөнцийн үүслийн тухай домгийн мотив (motif) -ыг аяндаабий болсон буюу гадаад хүчээр үүдэн бүтээсэн гэх хоёр их төрөл хуваажээ.Тэр бээр гадаад хүчнээр ертөнцийг үүдэн бүтээсэн мотив (motif) -оо сахиуснаасдэлхий ертөнцийг үүдэн бүтээх, хүн сахиуснаас дэлхий ертөнцийг бүтээх,хүмүүнээс дэлхий ертөнцийг бүтээх, амьтнаас дэлхий ертөнцийг бүтээх, аршаасдэлхий ертөнцийг бүтээх гэх зэрэг таван жижиг төрөлд хуваасан байдаг. Дээрхжишээн дэх домгийн гол мотив (motif) нь цөм гадаад хүчээр дэлхий ертөнцийгүүдэн бүтээсэн мотив (motif) -т багтах бөгөөд нэн нарийн хуваахад сахиуснаасдэлхий ертөнцийг үүдэн бүтээх мотив (motif) -т багтана. Эдгээр домгийн гол цөмнь даруй ертөнц дэлхийн үүсэл гарлын мотив (motif) болно.Тодорхой нэг үлгэр нь адил бус үндэстэн, адил бус газар оронд амануламжлалын хэлбэрээр уламжлагдахдаа газар зүйн онцлог, үлгэрчийн үлгэр ярихур мэргэшил зэрэг шалтгаанаас болж адил бусын дэд хэв шинжийг бүрэлдүүлдэг.Эдгээр дэд хэв шинж бүхий үлгэр нь дүр, газар орон, цаг нь хувиралттай болдогч тухайн үлгэрийн гол мотив (motif) болон үйл явдал нь ерөнхийдөө тогтонгуйбайдаг гэдгийг бид дээрх харьцууллаас ойлгож болох юм. Адил бус улсүндэстний домог дэх адил нэгэн хэв шинж буюу адилавтар хэв шинж нь нийтлэгмотив (motif) той байдаг нь эл үндэстний тархан суурьшсан газар зүйн онцлогхийгээд соёлын солилцоотой холбоотой байдаг. Энэтхэг, монгол, төвөд, монгорзэрэг улс үндэстний ертөнц дэлхийн үүслийг тайлбарласан домог нь адилавтармотив (motif) той болсон нь эдгээр улс үндэстний соёлын харилцаа, нөлөөллийгхаруулах бөгөөд нэн цаашид ертөнц дэлхий аяндаа бүтсэн гэх үзэлтийн нөлөөгхүртсэнтэй холбоотой гэлтэй .Монгор домог дахь сахиуснаас нум сумаар аварга амьтан буюу алтанмэлхийг харвасан нь хятадын эртний сурвалж бичиг “Хуайнаньзы”-д тэмдэглэсэнХөү-И арван нарыг харвасан домогтой адилаар нум сумын үүдэлттэй холбоотой.Эдгээр домог нь бүр хүмүүс орчлон ертөнцийг таньж мэдэх, эрхшээлдээ оруулахгэсэн оролдлого хийгээд хүсэл эрмэлзлийг харуулсан нь тодорхой. Нум сумынүүдэлт бол хүмүүн мотив (motif) -ын байгалийг эрхшээх чадварын бодисжилбиелэгдэл, хүний мөн чанарын ухамсар болно. Энэ нь мөн ч сахиусны хүчнийбууралт байж, хүмүүс өөрийн хүчээ таньсан сэхээрэл гэлтэй.Монгор үндэстний тус хоёр домогт бас тэдний балар шүтлэгийн ухамсар
85МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37тусгагдаж байдаг. Монгорчуудын олонх зан үйл ба аман зохиолоос тухайнүндэстэн эрт үеэсээ мэлхийн шүтлэгтэй байсан гэдгийг мэдэж болно. Дэлхийнэл үндэстний домог дахь алтан мэлхий дээр ертөнц дэлхийг тогтоосон мотив(motif) нь монгор домогт ч өгүүлэгдэж байдаг.Монгорчуудын дунд мөн ч “Мэлхий хүргэний үлгэр”, “Мэлхий мэргэн” зэрэголон үлгэр яригддаг нь Хөхнуур орны хүмүүс аль эртнээс мэлхийн тотем шүтэжбайсантай нягт холбоотой гэлтэй. Монгорчуудын үзэхээр, мэлхий бол салхибороог дуудаж чаддаг шидэт амьтан болно. Жил бүрийн хавар мэлхий гуаглахүед тариалан эрхлэх цаг болсныг мэдээлдэг гэнэ. Лусын төрөлтөн нь эртнээсаваад эл үндэстний дунд шидэт шинжтэйгээр үзэгддэг байжээ. Монголчуудындунд бас лусыг шүтэх, лус тахих олон зүйлийн заншил, цаашилбал цээр ёсонуламжлагдсаар иржээ. “Монголчууд худгийн дотор лус орогнож байдаг гэж үздэгбайв” (Нарантуяа, 1997).Монгорчуудын дунд хийсэн байцаалтыг үндэслэвэл, жил бүрийн тавансарын шинийн тавны өдөр монгорчууд худгаас ус авдаггүй. Үүний шалтгаангэвэл энэ өдөр мэлхий худаг дотор биеэ угаадаг учраас тухайн өдрийн усыгууж болдоггүй гэж цээрлэдэг. Энэ нь монгорчуудын нэг ёсны цээр болох бөгөөдтухайн үндэстний мэлхийн тухай ямар нэгэн үзэл ойлголттой шууд холбоотойгэдэг нь тодорхой юмЦээр ёсны тухай соёлын агуулга нь ердөө өдөр тутмын туршлагын мэдлэгбайдгаас гадна, нэн олон нь харин итгэл бишрэлийн буюу шүтлэг бишрэлийнхэлбэрээр илэрдэг. Цээрийн ёс заншилд тухайн үндэстний хүн ардын соёлжихбайдал, үнэ цэний талаарх үзэлт, гоо сайхны хэв баримжаа болон амьдралынүзэлт, итгэл бишрэл, зөн бэлгэшээлийн тухай үзэл сэтгэлгээний зүйлс бүршингэн агуулагдаж байдаг.Гурав. Монгор үндэстний байгалийн үзэгдлийн тухай домогДэлхий нийтийн AT-гийн ангилалд явцуу утгын явган үлгэрийн хэсгээрүндсэн судлагдахуунаа болгодог боловч зарим үест бас үлгэржсэн домог, домогяриаг ч багтаадаг. Гэхдээ домгийн хэсгийг ердөө мотив (motif) -оор нь задлахнь олонтой. Учир нь домгийн үйл явдал нь охор мөртөө үндсэндээ нэг л үйлявдлын мотив (motif) -оос бүрэлддэг. Тэгэх мөртөө хувилбар нь харьцангуй цөөнбайдаг. Финландын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Антти Арене (AnttiArene 1867-1925 он) түүхэн газар зүйн судалгааны аргыг хэрэглэж, уламжлалынарга болон хэлбэр зүйн онолын аргыг хавсарган “Явган үлгэрийн хэв шинжийнтовьёг” гэх бүтээлийг зохиож 1910 онд нийтлүүлжээ. Аренегийн энэхүү бүтээлнь дэлхий нийтийн хэмжээнд явган үлгэрийн эх хэрэглэгдэхүүнд хэв шинжийнзадлалт хийж, хэв шинжийн товьёг зохиох ажлын эхлэлт болжээ. Энэхүү товьёгтнийт 540 хэв шинжийн үлгэрүүдийг багтааж, эрж хайх ба ашиглаж хэрэглэхэддөхөм болгожээ. Сүүлээр нь америкийн аман зохиолын судлагч эрдэмтэн СтитТомпсон (Stith Thompson 1885-1976 он)-оос Аренегийн товьёгт нэмэлт оруулж,засаж төгөлдөржүүлээд 1961 онд “Дэлхийн явган үлгэрийн хэв шинжийн товьёг”гэх нэрээр хэвлүүлжээ. Эрдэм шинжилгээнийхэн энэхүү бүтээлийг “AT-гийнангиллын арга” гэдэг байж, тус бүтээл нь адил бус үндэстэн угсаатны явган
86МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37үлгэрийг харьцуулан судлахад өргөн боломж хангажээ.Дундад улсын Ганьсү мужид байрлаж байгаа Баруун Хойтын ҮндэстнийИх Сургуулийн доктор, профессор Цэцэнмөнхийн зохион байгуулсан “Дэлхийнийтийн монголчуудын явган үлгэрийн хэв шинжийн судлал хийгээд датахөмрөгийн бүтээн байгуулалт” гэх судалгааны төсөл нь монгол ардын явганүлгэрийг бүхэл системээр ньAT-гийн ангиллын системд оруулж өгснөөр барахгүй“Монгол явган үлгэрийн хэв шинжийн товьёг ” (SM-ийн ангиллын систем)-ыгзохиож, AT-гийн ангиллын системд байхгүй буюу орж чадахгүй байсан монголүлгэрүүдийг SM-ийн ангиллын системд оруулжээ. Дэлгэрэнгүй утгын явганүлгэрийн хүрээнд багтааж байгаа домгийг SM-ийн ангиллын системд тогтсонхэв шинжийн номерт оруулж тоочжээ.Монгор үндэстний байгалийн тухай домог бол тухайн үндэстний өвөгдээдсийн байгаль ертөнцийн эл зүйлийн үзэгдлийн тухай тайлбарлалт болно. Нарсар хиртэх домог нь дэлхийн олон үндэстний дунд нийтлэг яригддаг. Монгорынүлгэрт дэлхий нийтийн онцлогтой үлгэрийн хэв шинжүүд уламжлагдаж байхаасгадна, монгол үндэстний онцлогтой үлгэрийн хэв шинжүүд ч уламжлагдажбайдаг. Тухайлбал, “Нар сар хиртдэгийн учир” гэх үлгэр нь “Монгол явганүлгэрийн хэв шинж хийгээд мотив (motif) -ын товьёг” болох SM-ийн ангиллынсистемийн 199 дүгээр номерт жагсаж байгаа “Нар сар хиртэх болсон нь” гэх хэвшинжийн үлгэртэй ойролцоогоор яригдаж байна. Тус “Нар сар хиртэх болсон нь”гэх хэв шинжийн үлгэрийн үйл явдлын үндсэн бүтэц нь :I эрт урдын цагт тэнгэр дээр рах гэж бүдүүн муухай амьтан байж гэнэ.II рах мөнхрөх гэж бурхан багшийн ертөнцийн хүнийг мөнхрүүлэхээрбүтээсэн мөнхийн рашааныг хулгайлж уугаад дутаан явж гэнэ.III рах мөнхийн рашааныг хулгайлж уугаад дутаасныг бурхан багш мэдсэнучир хумхаа бариад хойноос нь нэхэж явж гэнэ.IV явсаар байгаад нар сартай харгаад нарнаас рахыг олж үзэв үү гэжасуусанд рах хэдийнээ үүгээр өнгөрснийг хэлж өгч гэнэ. Бурхан багш сартайхаргаад сарнаас рахыг олж үзсэн уу гэж асуусанд рах мөн л, саяхан үүгээрөнгөрснийг хэлж өгчээ.V бурхан багш рахыг нэхэж гүйцэн очроороо цохисонд рахын бие тэгдундуураа тасарч, бөгсөн бие нь өмнөд далайд унаад, том хаданд хувилж,цээжин бие нь бас цааш дутаан явж гэнэ. Рахын хулгайлж уусан мөнхийнрашааны шингээгүй үлдсэн нь замбативд дусахдаа нарс, майлс, зээргэнэгурвын дээр дусаж гэнэ. Үүнээс үүдээд нарс, майлс, зээргэнэ гурав өвөл зунгүймөнх ногоорох болов гэнэ .VI нар сар хоёр бурхан багшид рахын явсан зүгийг хэлж өгсөн болохоор рахнар сартай өшөөтэй болж, өшөөгөө авах гэж нар сарыг иднэ гэж залгих болсонгэнэ. Бурхан багшийн очирт цохигдоод цоорхой цээжтэй болсноос нар сарыгзалгивч нар сар гоожоод гарчихдаг гэнэ. Тэгэвч рахын санаа мохохгүй нарыггурван жилд жилд нэг удаа залгиж, сарыг гурван сард нэг удаа залгих болж гэнэ.VII нар гурван жилд нэг удаа хиртэж, сар гурван сард нэг удаа хиртдэг нь рахнар, сарыг залгиж байгаа юм гэнэ. Тус хувилбарын гол мотив (motif):B52 домгийн амьтан
87МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37B52.1 рах гэдэг аварга бүдүүн муухай амьтанB52.1.1 рах гэдэг амьтан нар сарыг залгидгаас нар сар хиртдэг болсон(Цэцэнмөнх, 2020) гэж яригдаж байхад монгор үндэстний “Нар сар хиртдэгийнучир” гэх домогт:I тэнгэр газар бүрэлдэж, нар, сар одон гараг бий болсон хойно нэгэн хачинамьтан нар сарыг биеэрээ халхалдаг болсон гэнэ.II хачин амьтан гэрэл илчийг халхалснаас газар дэлхий дээрх түмэн бодистгамшиг учруулсан гэнэ .Өнөө хачин амьтан дур зоргоороо аашилж хэзээ нэгэнцагт нар сарыг хиртээх бөгөөд хүн ардын сахиусанд тавьсан тахилын эдийгнь хулгайлж идээд, рашаан усыг нь уугаад тахилын ширээн дээр шээж баадагболсон гэнэ.III сахиус энэ учрыг мэдсэний дараа тун уурлан очирвааниа барьж хачинамьтныг хөөсөн гэнэ.IV сахиус хачин амьтныг хөөх замдаа даяанд суусан сахиустай харгаад:“хачин амьтан хаашаа дутаасан бэ?” гэж асуусанд, даяанд суусан сахиус амнээж, үг ярьсангүй, харин амаа зүүнш мурийлгасан гэнэ.V сахиуснаас зүүн зүгт яваад хачин амьтныг барьж очирвааниараа цохисондхачин амьтны өвч бие нь нар, сарыг халхалж чадахаа больсон гэнэ.VI хачин амьтны сүүл нь очирвааньд өртсөнгүй учраас тэр санаа мохохгүйсүүлээ хөдөлгөх бүр нар сар хиртдэг болсон гэнэ. Тус хувилбарын гол мотив нь:B52 домгийн амьтанB52.1 хачин амьтанB52.1.1 хачин амьтан сүүлээрээ нар сарыг халхалдгаас нар сар хиртдэгболсон (马光星, 2014年版) гэж яригддаг нь нийт монголчуудын онцлогтойүлгэрийн дэд хэв шинжийг илтгэж байгаа юм. Гэхдээ тус домог нь Монгорчуудындунд яригдахдаа нийт монголчуудын домгийн өгүүлэмж дэх юуны учраас нарс,майлс, зээргэнэ зэрэг ургамал нь мөнх ногоон болсон тухай гол өгүүлэмж ньхасагдсан явдал ба адил нэгэн үлгэр нь адил бус үндэстэн угсаатны дундяригдахдаа ямар нэгэн өгүүлэмж, мотив (motif) нь нэмэгдэх буюу хасагддаггэдгийн тодорхой жишээ гэлтэй.Аман зохиол ба зан үйл нь салж болшгүй нягт харьцаатай байдгийн учираман зохиол нь зарим онцгой зан үйлийг түрүүлсэн байдаг. Хээрийн байцаалтыгүндэслэвэл, ХХ зууны дал наяад он хүртэл монгорчууд нар сар хиртсэн цагтхэнгэрэг цан дэлдэж, өндөр дуугаар хашхиран тэнгэрийн нохойг хөөж, нарсарыг авардаг заншилтай байсан гэдэг. Энэхүү зан үйл нь ч монголчуудын дунддэлгэрсэн рах шуламсыг үлдэж нар сарыг аврах домогт илэрсэн зан үйлтэйадил байдаг. Тэнгэрийн нохой гэсэнгүй, хачин амьтан гэсэнгүй бүр хэт байгалийнхүчний төлөөлүүлэл юм. Үйлдвэрлэлийн хүчин доор байсан эрт үед хүмүүсбайгалийн хүчинд хүлээслэгдэж, түмэн бодис сүг сүнстэй гэх ойлголт хийгээдбайгалийн хүчнийг шүтэн биширч байсан сэтгэлгээгээ домгоор дамжин илтгэсэнбайдаг. Үнэдээ энэхүү зан үйл нь Дундад улсын умардын үндэстний нар, сарыншүтлэгтэй нягт харьцаатай байдаг. Домгоос түрэгдсэн энэхүү зан үйл нь аманзохиол ба зан үйлийн органик харьцааны онцгой илрэл гэлтэй.Аман зохиол дахь зүг чиг, орон байр нь тус тустаа зохицсон соёлын
88МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37агуулахуунтай байдаг. Тус домогт нар сарыг халхалдаг хачин амьтан ньсахиулснаас айхдаа зүүн зүгт гарч дутааснаар өгүүлэгдэж байдаг. “Нарныгэрлийг илхэн хүртэх талыг зөв тал гэж нарны гэрлийг дэмий хүртэхгүй буюуогт хүртэхгүй талыг буруу тал гэдэг байна. Баруун тал наран тал бол тэнгэрнаран энэрэн харц итгэж хайрлаж байгаа болохоор өлзий бэлэгтэй, зүүн тал болтэнгэр наранд ‘буруу үзэгдэн’ үүрд илч гэрэл хөртөхгүй учир ёр муутай гэдэг”(С.Сампилноров, 1990). Зүг чигийн бэлгэдлийн тухай судлаач С.Дулам нэлээдсистемтэй судалгаан хийсэн байна. Тэрээр “Монгол уламжлалт газар зүйн ухаан,түүний дүрэмт саваар үйлдэх хорин дөрвөн хуваарийн ёсоор бол цэх зүүн зүгнь “долоо”’ буюу “туулай” зүг, түүний хоёр этгээдийн завсрын дараа найманөнгөнөөс “зургаа” буюу “хөх”, “найм” буюу “хөхөгчин” гэсэн хоёр өнгө байрлажбайгаа нь дээрх домог зүйн, тэнгэр шүтлэгийн болон бэлгэдэл зүйн утгатайяв цав нийлэлцэж байна. Нөгөөтээгүүр “долоо” бол өлзий бус тооны бэлгэдэлболдог” (С.Дулам, 2009) гэж үзсэн байдаг. Монголын домог, тууль зэргийн аманзохиолд баруун зүгийг эзэлсэн сайн үйлийн тавин таван тэнгэр хийгээд зүүнзүгийг эзэлсэн муу үйлийн дөчин дөрвөн тэнгэр бий гэж үзсээр иржээ. Иймээсмонгор үндэстний тус домог дахь муу муухайн төлөөлүүлэл болсон хачинамьтан нь сахиулснаас сүрдэхдээ зүүн зүгт гарч дутаасан нь зайлшгүй ялагдлыгтусгасан гэлтэй.“Сахиус Лэважад сануулсан нь” гэх домогт: “Балар харанхуй дуусаж тэнгэргазар бүрэлдэж, тэнгэр дээр нар, сар, одон мичид илрэн, тэнгис далайн дундсүмбэр уул сүндэрлэн боссон гэнэ. Тэр цагт далай дотор нэгэн хүн толгойтой,могой биетэй шулам орогнож, гай гамшиг тариад түмэн амьтныг дүйвээсэн гэнэ.Сахиус мэдсэний дараа хангардийг томилж: “Усан шуламд очоод намжуун байгэж хэл, хэрвээ тэр шулам үгийг чинь сонсохгүйд хүрвэл түүний хүзүүнээс ньзуугаад сүмбэр уулыг гурвантаа эргэсээр усан шулмыг номхотгож чадна” гэжзахисан гэнэ. Хангарди далайн эрэгт хүрээд: “Усан шулам, чи гарч ир” гэж өндөрдуугаар хашхирсанд усан шулам далай дотроос толгойгоо цухуйлга: “Ямархүн намайг дуудаж байна вэ?” гэж асуусан гэнэ. Хангарди: “Би чамайг дуудажбайна” хэмээн хариулсанд, усан шулам: “Чи ямар учраас намайг дуудсан бэ??гэж хариу асуусан гэнэ. Хангарди: “Би сахисны зарлигаар чамд сануулъя, чибитгий түмэн амьтныг үймүүлээд бай” гэж хэлсэнд, усан шулам хангинаталинээгээд хөнгөхөн гэгч үлээсэнд хангарди гучин гурван тэнгэрийн цаана ариланодсон гэнэ. Хангарди сахиулсны дэргэд хүрээд: “Би зарлиг ёсоор усан шуламдсануулсан боловч тэр хэлсэн үгийг чинь санаандаа авсангүй бөгөөд намайггучин гурван тэнгэрийн цаана үлээж явуулав, би түүнтэй хүчин тэнцэхгүй” гэжайлтгасанд, сахиус тун ихээр уурлаж, өөрөө хангардид хувилаад, далайн эрэгтхүрч: “Усан шулам, усан шулам, чи хурдан гарч ир” хэмээн хашхирсанд усаншулам далайн уснаас толгойгоо гаргаж: “Ямар хүн намайг дуудаж байх вэ?” гэжасуусан гэнэ. Сахиус: “Би чамайг дуудаж байна” хэмээн хариулсанд, усан шуламхангардийг хараад: “Чиний нүүр яагаад урьд ирсэн хангардиас улаан байнавэ?” гэсэнд, сахиус: “Учир нь би тун ууртай байна” гэж хэлсэн гэнэ. Усан шуламдахиад: “Чиний хошуу яагаад урьд ирсэн хангардиас шовгор вэ?” гэж асуусанд,хангарди: “Би чамайг идэхийн төлөө хошуугаа билүүдэв” гэж хариулсныг сонссон
89МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37усан шулам уурлан, хүчтэй нэг үлээсэн боловч хангардийг суусан орноос нь чхөдөлгөж чадсангүй гэнэ. Усан шулам байдал муу болсныг мэдээд: “Нүүр чиньнар мэт улаан учир би чамаас сүрдэж байна” гэж дутаах гэсэнд сахиус усаншулмын хүзүүнээс нь зууж аваад сүмбэр уулыг тойрон, хоёр хагас эргэсэн гэнэ.Хэрвээ гурав дугуйлан эргэсэнд хүрвэл усан шулмын сүүл нь уснаас гарч ирэхбөгөөд үхэхээс өөр замгүй болдог гэнэ. Усан шулам үнхэлцгээ хагартал айжсахиуснаас: “Их сахиус минь, утсан төдий амийг минь өршөөж хайрла. Би дахижтүмэн амьтныг дүйвээхгүй” гэж гуйсанд, сахиус: “Чи хэлсэндээ хүрч чадах уу?”гэж асуусан гэнэ. Усан шулам: “Би лавтай хэлсэндээ сууна” гэж хариулсанд,сахиус: “Чи надад аман тангаргаа өг” хэмээн шаардсан гэнэ. Усан шулам: “Биамлая, би дахиж түмэн амьтныг үймүүлэхгүй бөгөөд сүмбэр уулыг түйвээхгүй”гэж аман тангаргаа өгсний дараа, сахиус амь хороодоггүй учраас усан шулмыгтавьж явуулсан гэнэ. Гэвч усан шулмын санаа ер нь мохолгүй, хааяа заримдаасүмбэр уулыг түйвээхээр горьддог боловч сахиус хангарди шувуунд нүүрээзүүлгэж, усан шуламд сэрэмж өгдөг болсон гэнэ. Үүнээс хожим дэлхий ертөнцтогтуун болж, хүний орчлонд “Их хөлгөн судар” уншиж, энх тайвныг даатгадагзаншилтай болсон гэнэ” (Мандах, 1997). Судлаач Шин Хайянь “Монгорчуудынаман уламжлал хийгээд соёл заншил” гэх номдоо монгор үндэстний тус домгийгбайгалийн үзэгдлийг тайлбарласан домогт хуваарилан оруулжээ .“Шидэт үлгэр нь анх тотемизмын үеэс үүсэлтэй бөгөөд тотемын амьтнышидэт үлгэр нь үүслээр нэн эртний билээ. Тотемын амьтны шидэт үлгэрийнбаатар нь ерөөс тотем бөгөөд дээдэс, галавыг үүдэгч соёлын баатрын будилаантшинжтэй байдаг” (Хүрэлшаа, 1996).“Лэ” гэдэг нь төвөд хэлэн дэх луу гэх үг болно. Хөхнуур мужид тархансуурьшсан монгорчууд нь төвөд соёлын нөлөөг ихээхэн хүртсэн байдаг. Тэднийамьдралын хэлэнд төвөд хэл холилдон яригдах нь энгийн үзэгдэл болно.Монгорын тус домогт илэрсэн хүн толгойтой могой биетэй усан шулам ньхятадын эртний домог дахь Нюй Ва, Фү Ши сахиусны дүртэй хэлбэрийн талаарадил байдаг. Хятадын эртний домог дахь Фү Ши бол хүн толгойтой могой биетэйсахиус бөгөөд ижил овгийн хүүхэн дүү Нюй Ватайгаа гэрлээд хүн төрөлхтнийгбүтээсэн гэдэг. Лусын шүтлэг бол хүн төрөлхтний балар шүтлэг болно. Лусыншүтлэг нь эл үндэстний соёлд нэвчихдээ могой бол лууны өөр дүр, луу болмогойн сахиусчилсан илрэл гэж үзэгдсээр иржээ. “Ариун ном” дахь “Атанхийгээд хавын домог”-ийг үндэслэвэл, Атан хийгээд Еве бол хүн төрөлхтний өвөгдээдэс байж, хорт могойн ховч үгийг сонсон хурмаст тэнгэрийн хорио цаазыгзөрчиж, жимсний хашаан дахь алимыг хулгайлж идсэнээс хурмаст тэнгэртэйчацуу ой билигтэй болсон гэдэг. Хурмаст тэнгэр хилэгнэн Атаныг яллаж насантурш тариалан эрхлүүлэн, Евээг хүний ертөнцийн хамгийн хатуу бэрх төржхөнгөжихийн зовлонг эдлэх болгож, ховч үгтэй хорт могойн дөрвөн хөлийг ньогтолж, насан турш гэдсээрээ мөлхөх болгосон гэнэ. Энэхүү домгоос бид луухийгээд могойн харьцааг нэн тодорхой ойлгож болно. Монгор үндэстний домогдахь хүн толгойтой могой биетэй хачин амьтан нь нэг ёсондоо тэдний лусыншүтлэгтэй холбоотой байж мэднэ.Хээрийн байцаалтыг үндэслэвэл, монгорчууд ердөө лусын төрөлтнийг хөөж
90МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37зодохыг цээрлэдэг. Бас лусын төрөлтөнтэй харалдаа эгц харгасан бол ажилүйлс аливаа бүхэн өөд эсрэг гэж үздэг. Тус домог дахь хачин амьтны дүр ньхятадын эртний домог дахь хүн толгойтой могой биетэй Фү Ши сахиустай шинжчанарын талаар ондоо болсон нь адил нэг дүрийн адил бус цаг ахуй, адил бусынсоёлын орчноос шалтгаалагдаж зарим нэгэн мотив (motif) нь солигдох үзэгдэлгарах, эсхүл уул үлгэрийн домгийн шинж буюу ид шидэт шинж нь сулрах үзэгдэлгардгаас шалтгаалагдсан байлтай.Монгор үндэстний тус домог нь мөн ч алтай язгуур хэлтэн хийгээд түрэгтөрөл хэлтний дунд яригддаг аварга шувууны домогт багтана. Монголчуудындунд хангардийн тухай домог ч цөөн бус яригддаг. Жишээлбэл: “Амьтны хаанхангарди хэдгэнийг зарж, дэлхий дээр юуны мах хамгийн амттай байхыг мэдээдир гэж захисан ба хүний мах хамгийн амттай гэж хэдгэнийн мэдүүлэх гэснийгхараацай мэдээд, түүний хэлийг сугалж аваад, бөгсөнд нь хатгаж өгснөөс хэдгэнэтодорхой хэлж чадсангүй. Ингээд хүн төрөлхтөн аврагдаж, хангарди могой идэхболсон гэх мэтээр өгүүлдэг” (Мандах, Ардын аман зохилын онол , 2003).Монголчуудын тус домгийн үндсэн үйл явдал нь адилавтар хэд хэдэнхувилбартай байдаг. Монголчуудын домог дахь хангарди могойн мах идэх болсонхийгээд монгор домог дахь хангардиас хүн толгойтой могойн биетэй хачинамьтныг дарсан нь ямар нэгэн талаараа ам сээр золгож байдаг. Хангардийндүр нь монгол үндэстний зарим домогт эсрэг дүрээр яригдаж байхад монгорба төвөд үндэстний домогт сайн сайхны бэлгэдэл дүр болдог. Үүнээс үзэхэдаман зохиолын дүр, үйл явдал нь адил бус цаг үе, адил бус үндэстний адилбус үлгэрчийн амаар уламжлагдахдаа тухайн үндэстний сэтгэлгээний онцлог,амьдралын зан заншлаас болж адил бус хувиралттай болдог. Домог дахьонцгой дүрс, хэлбэр бүхий хачин амьтан нь хүн болон могой уялдсан онцлогийгилрүүлсэн нь монгор үндэстний домгийн сэтгэлгээ дэх могойн дүрийг уламнууцлаг шинжтэй болгосон байна.Улаан өнгө нь монголчуудын өнгийн бэлгэдэлд өвөрмөц онцгой байрсуурийг эзэлсээр ирсэн юм. “Халхчууд хэзээнээс улаан өнгөөр галын дөл шигөөдрөг, ялан мандах, баяр жаргал, хир буртаггүй цэвэр ариуныг төлөөлүүлэнбэлгэшээдэг” (Цэцэнмөнх, Ерөөл магтаал дахь монголчуудын соёлын сэтгэлгээ,2000). Тус домогт хүн толгойтой могой биетэй усан шулам нь сахиуснаасхувилсан хангардийг үзээд хүчин чадлыг нь дэнсэлж мэдэхээсээ өмнө улааннүүрийг нь тун гайхсан байдаг. Тэр мөртөө хангардийг тоож ядан хүчтэй үлээсэнболовч суусан орноос нь хөдөлгөж чадсангүй тул: “Нүүр чинь нар мэт улаан учирби чамаас сүрдэж байна” гээд дутаасан байдаг. Үүнээс улаан өнгө нь монгорүндэстний дунд бас өөд өөдрөг, ялан мандахын төлөөлөл болж байдгийг мэдэжболно. Монгор хуримын бэр буулгах ёслолд нэг улаан савааг вааран лонхондхийж, улаан бөс даавуугаар бүрж ороосны дараа шинэ хүргэний баруун сугахийгээд шинэ бэрийн зүүн суганы доод хэсэгт хавчуулдаг нь хоёр шинэ хүнийхэээрт нэгэн өдөр үр хүүхэдтэй болж, гал голомтоо залгамжлахыг бэлгэшээсэнутгатай гэдэг. Энэ нь мөн ч бадрал, баяр жаргалын бэлгэдэл юм.Улаан өнгө нь хятад үндэстний бэлгэдэл соёлд бас чухал байрыг эзэлжбайдаг. “Гурван улсын үлгэр” дэх Гуань Гүн бол улаан хацартай, гэхдээ хожмын
91МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хүмүүс үнэн зөв, төв голчийн тухай ярихад ердөө Гуань Гүн Гуань лооегээрадилтгал болгодог. Хорчин монголчуудын дунд нялх хүүхэд хөнгөжсөний дараахүйсийг нь огтлоод хацрын өндөг дээр нь хүйсийн цусыг нь түрхдэг заншилтай.Энэ нь үр хүүхдийнхээ насан турш цог жавхаатай өөдрөг явахыг нь бэлгэшээсэнсанаатай. Настайчууд үр хүүхдээ ерөөхөд: “Нүүртээ галтай, нүдэндээ цогтой яв”гэх буюу “Наран адил мандаж яв, намаанд адил дэлгэрч яв” гэж ерөөдөг ньбүр улаан өнгийг эрхэмлэсэн санаа агуулагдаж байдаг. Монгол угсаатны үлгэртуульсын гол болох туслах баатар нь “Түмэн хүний сүрийг дарах түүхий улаанцарайтай, мянган хүний сүрийг дарах мяндсан улаан царайтай” (С.Дулам, 2009)гэж дүрсэлдэг нь давтамжаар төгөлдөр байдаг. Баатруудын хөрөг дүрийг улаанцарайтай дүрсэлдэг нь тэдний галтай цогтой байдгийг илтгэсэн юм.Андгай тангаргийн ёс заншил нь эл үндэстний домог, туульд нийтлэгхарагддаг. Монгол үндэстний “Эрхий мэргэний домог”-т эрхий мэргэн харваач:“Ертөнцийн долоон нарыг долоон сумаар харваж унагана, эс чадвал эрхийхуруугаа огтолж хар ус уухгүй, хагд өвс иддэггүй, хар нүхэнд амьдардаг тарвагаболно” гэж андгайлсан байдаг. Эрхий мэргэн зургаан нарыг харваж унагасан цагталтан хараацай хүн төрөлхтнийг харанхуй хүйтнээс аврахын төлөө долоодугаарсумыг нь халхалсан учраас долоо дахь нар уулын цаана далдирснаас эрхиймэргэн хэлсэндээ хүрч чадсангүй тул харцгай алаг мориндоо мордож, алтанхараацайг хөөсөн гэнэ. Харцгай алаг морь нь: “Алтан хараацайг хөөж гүйцэхгүйдхүрвэл өмнө хоёр мөчөө огтолж хаяна” хэмээн андгайлжээ. Эцэст эрхий мэргэнболон харцгай алаг морь хэлсэндээ хүрч чадсангүй учраас андгай ёсоор тарвага,алагдаага болон хувилсан гэдэг.Монгор үндэстний тус домогт бас андгай тангаргийн ёсон илэрсэн байна.Тус домогт усан шулмыг дарангуйлахад сахиуснаас шулмын амаар андгайтангараг хийлгэсэн нь мөн ч монгорчуудын үг хэлийг шидчилж үзэхээс болсонюм. Монгорчуудын энэхүү андгайлж тангараглах ёс нь ам өгч тангараглаххэлбэрт багтах бөгөөд үг хэлийг итгэж биширсэн сэтгэхүйн зан үйлийн хүрээндэх тусгал болно.Андгай тангаргийн ёс нь эл үндэстний дунд уламжлагдахдаа шүтээндтүшиж андгайлах, бэлэг солилцон андгайлах, цусаар тангараглаж андгайлахзэрэг адил бус хэлбэрээр хөгжиж ирсэн байдаг. Монгорчуудын тус домог дахьандгай тангаргийн ёс нь зөвхөн хүн мотив (motif) -ын үг хэлний ид шидийг шүтэжэхэлсэн анхны шатан дахь амлаж тангараглах хэлбэрээр уламжлагдаж байдагнь тэдний аж байдал, амьдралын хэв маягийн хувиралттай нягт холбоотойбөгөөд тухайн үндэстний үзэл ухамсрын хэлбэр дэх өвөрмөц онцлогийг тусгажбайдаг.Хураангуйлбал, монгор үндэстний домог нь эх хэрэглэгдэхүүн баялагмөртөө уламжлал тархалтын явцдаа тухайн үндэстний уламжлалт соёлыггүнзгий хадгалсан байна. Тэдгээр домог нь Монгорчуудын домог зүйн уламжлал,үндэстний уламжлалт ёс заншлыг нийтэд нь тусгаж, тухайн үндэстний өвөрмөцсоёлыг хадгалсан чухал ач холбогдолтой. Монгор үндэстний домогт тусгагдсансоёл, зан үйлийн задлалтаас Энэтхэг хийгээд дэлхийн бусад улс үндэстэнба монгол, хятад, монгор, төвөд зэрэг улсын дотоодын үндэстний хоорондох
92МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37соёлын уусалцааг дам байдлаар мэдэрч, адил бус үндэстний соёл харилцануусалцаж харилцан нөлөөлдгийг ойлгож болно.Ашигласан бүтээлийн жагсаалтМөнх, Б. (1988 оны 1 дүгээр хугацаа). Галав яагаад тогтсон бэ. Хан тэнгэр.Намжил, Г. (2001). Монгол домгийн харьцуулсан судлал—монгол үлгэрдомгийн харьцуулсан судлал (нэг. Хөх хот: Үндэстний хэвлэлийн хороо.Мандах. (1997). Дундад улсын алтай язгуур хэлтний домог үлгэр . Хөх хот:Үндэстний хэвлэлийн хороо.Мандах. (2003). Ардын аман зохилын онол . Ляонянг: Ляонянгийн үндэстнийхэвлэлийн хороо.Нарантуяа. (1997). Монголын уламжлалт цээр ёсон. Хөх хот: Өвөр монголынардын хэвлэлийн хороо.Дулам, С. (2009). Монгол бэлгэдэл зүй. Хөх хот: Өвөр монголын ардынхэвлэлийн хороо.Сампилноров, С. (1990). Монголын зан аалийн тойм. Ляонин: Ляонингийнүндэстний хэвлэлийн хороо.Хүрэлшаа. (1996). Монгол домгийн судлал. Хөх хот: Үндэстний хэвлэлийнхороо.Цэцэнмөнх. (2000). Ерөөл магтаал дахь монголчуудын соёлын сэтгэлгээ.Хөх хот: Үндэстний хэвлэлийн хороо.Цэцэнмөнх. (2020). “Монгол явган үлгэрийн хэв шинж хийгээд мотивийнтовъёг” (SM-гийн ангиллын систем) . Хөх хот: Үндэстний хэвлэлийнхороо.席元麟, 星全成. (1997年 第 6期). 土族神话的内涵和特色. 中国土族, 60-62.段宝林. (2006). 文化艺术出版社. 中国民间文艺学, 146 页.马光星. (2014年版). 土乡传说. 青海民族出版社, 3- 4 页.AbstractThe myth of the Tu ethnic group occupies an irreplaceable position in the worldmyth system. In recent years, there have been remarkable research achievementsin the field of mythology, but there are relatively few academic researches on the Tumythology, and the literature on in-depth analysis of the Tu mythology with the folktale typology method is rare. This study focuses on the world origin myth and naturalphenomenon myth of the Tu people, and makes a general analysis of the contentstructure and makes a preliminary discussion on the cultural customs contained inthe Tu people's myth by comparing with other national myths.Key words: tu ethnic group, myth, motif, inheritance and evolution
93МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬС ДАХЬ БУРХАН ШАШНЫ ҮГ ХЭЛЛЭГО.Отгонбаатар1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй:Монгол баатарлаг тууль бол үгийн урлагийн аугаа их, утга яруу хэлнийтансаг дүрслэхүүнт, монгол хэл соёл сэтгэлгээний гайхамшигт барагдашгүйсан хөмрөг юм. Монгол туульсын яруу найргийн нэг өвөрмөц онцлог бол туульчхүний амьдралын орчин, цаг хугацаа, нийгэм соёлын нөлөөнөөс гадна хувьхүний боловсролын чанараас хамаарсан үгийн сонголтыг зохимжтой газарнь чимэглэн оруулах үгсийн сангийн жижиг жижиг бүрэлдүүлбэрээс туулийнхэлний хэм хэмнэл, гүн утга санаа нь тухайн туулийн чансааг илтгэж байдаг.Орчин цагт баатарлаг туульсын хэлний судлал нь нэлээд өргөн хүрээг хамарч,нарийн тогтолцоот судалгааг биднээс шаардаж байна. Бид эртний өвөг сурвалжбичиг дахь хэлний зүй тогтлоос өөрсдийн үнэт зүйл, соёлын түүхэн жимийгтодруулах эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэ удаа монгол баатарлаг туульс дахьбурхан шашны үг хэллэгийн түүвэрлэн авч судлан шинжлэхийг зорьж байна.Учир нь монгол туульд бурхан шашны үг хэллэг нь тэнгэр ба бөө мөргөлийншүтлэгтэй эрин үеийг бодвол нэлээд хожуу үед монгол туульст орж ирсэн үгсболно. Бурханы шашны үг хэллэгийг туульч хүн ямар үед юунд зориулан ямарутга санаагаар шүлэглэлдээ хэрэглэснийг судлах нь монгол туулийн эрин үедбурхны шашны үнэлэмж, ойлголт, ухамсарлах чадвар, үнэлэмжийг тодруулахүүднээс энэхүү бяцхан судалгааг хийсэн болно.Түлхүүр үг: Монгол тууль, туулийн яруу найраг, шашны үг хэллэг Удиртгал:Туулийн хэл бол ухамсартай болон ухамсаргүй хэлэхүйн үйлд суурилжертөнцийн өгөгдлүүдийг танин мэдэхүйн тэмдэгт болгон хувиргаж – хадгалж-уламжлуулдаг тул цаг хугацааны хязгаарлалтыг даван туулж, сэтгэлгээнийүндсэн гүн утга чанарыг бидэнд үеийн үед өвлүүлэн таниулж ирсэн нүүдэлчдийнаман уламжлалт соёлын анхдагч дүр төрх болно. Тиймээс баатарлаг туульсттогтсон бурхан шашны үг хэллэгийн үзэгдлүүдийг задлан шинжлэх замаар,үгийн утга чанарыг ойлгон ухамсарлаж, угсаатны цаг төр, соёлын байдал,шилжин суурьших хөдөлгөөн, угсаатны үнэт зүйлсийн тогтолцоо, соёлынсолилцоо, соёлын тусгалын нөлөө гэх мэт маш олон зүйлийн учир шалтгааныгсудалж болохоос гадна өөр хоорондоо ижилхэн байх үндсүүдийг ч мөн адилсудалж болох юм. Бидний судалгаандаа эш татах баатарлаг туульсын шүлэгдахь бурхан шашны үг хэллэг нь бусад энд эш татагдаагүй туулиудад мөнадил тохиолдох үг хэллэгүүд нь, тухайн туульчийн хувийн амьдралын хэлний1 Монгол Улс, Улаанбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль, Утга зохиолын тэнхим.
94МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37орчинд хэлж заншсан, нутгийн аялгууны өвөрмөц үг хэллэг, аль нэгэн монголсэтгэлгээний хэлж уламжлагдсан хэл болохыг харуулна. Туулийн хэл бол оюуныүйл ажиллагааны үйлдлийг тэмдэгтээр илэрхийлэгч, ертөнцийн дүр зургийгсэтгэлгээгээр боловсруулж, бусдад тайлбарлах эмх цэгцэд оруулах, оюунсубектизмийн шууд тусгахуун, тусгагдахуун болохынхоо хувьд эх текстийн зөвлогик утга хэм хэмнэлийн цогцолборуудаас бүрэлдэнэ. Хэл нь ертөнцийн дүртөрхийг илэрхийлэгч болох тул утга уран зохиол, аман зохиолын мэргэшижтөрөлжсөн судлалыг бий болгодог билээ. Чухамдаа нэг эхт текстийн үгийн утгасанаа нь тус тусын үүрэг чиглэлийн хувьд өөр хоорондоо хэлбэрийн хувьд ижилтөстэй байх нь ижил нэгэн текстийн оюун санааны анхдагч хэлбэр нэгдэлтэйболохыг нотолж байдаг. “Хэл бол харилцааны хэрэглүүр төдийгүй тухайнхэлээр харилцагчдын мэдлэг, туршлагыг тэмдэглэн хадгалж, үеэс үед өвлүүлэнуламжлуулж байдаг хэрэглүүр юм...Ертөнцийн юм үзэгдэл, үйл байдал,шинж чанар зэргийг хүн таньж мэдсэнээ бүхэлд нь юм уу хэсэгчлэн нэрлэжтэмдэглэдэг хэлний үндсэн нэгж нь үг юм гэдэг...юмыг таньж мэдэх хүний оюунухааны чадвар боломж хязгааргүй учраас шинээр таньж мэдсэн зүйл болгоноохэлний тодорхой нэгжээр тэмдэглэн нэршүүлэх, хийсвэрлэх сэтгэхүйнийхээачаар зөвхөн өөрөө өөртөө бий болгож авсан туулийн хийсвэр бичил ертөнц энэ“хийсвэр ертөнц” (идеальны мир)-ийн хүрээнд багталцах ёстой болдог байна.”(Ж.Баянсан., 2016. х.49-50) Иймээс туульд дүрслэгдсэн бүхэн тухайн ард түмнийахуй амьдралын орчинд бодит байх албагүй бөгөөд аман ба бичгийн байдлаармэдээлэл солилцсон соёлын солилцооны дунд бий болсон уран сэтгэмж болоодтухайн туульчийн мэдлэгийн цар хүрээний сэтгэлгээ ахуй амьдралынтусгал юм. Монгол баатарлаг тууль дахь бурхан шашны үг хэллэгийг ажигланүзвэл ихэвчлэн бурхдын нэршил, бурхны шашны ном судар, сургаал номлолынтухай дүрслэл, бурхны шашны эд өлгийн зүйлсийн дүрслэл, бурхны шашны занүйлийн дүрслэлүүд голчлон түгээмэл дүрслэгдсэн байдаг. Ингээд бид бурхнышашны үг хэллэгүүдийг задлан шинжлэхдээ эхлээд хоёр өөр онд хоёр өөртуульчийн хайлсан хийгээд тэмдэглэгч нь мөн адилгүй нэг ижил туулийн жишээгхарьцуулан судалж үзсэн болно. 1909 онд Польшийн монголч эрдэмтэн профессор В.Котвичийн хүсэлтээророс эрдэмтэн А.Бурдуков, Баядын туульч М.Парчингаас “Бурхан хаан аавтайбурам хатан ээжтэй Эрийн сайн Бум Эрдэнэ” гэдэг есөн бүлэг туулийг баядбичээч М.Мажараар бичүүлсэн эх текст. Уг эхийн худам монгол эхээс 1983 ондХ.Лувсанбалдан кирилл монгол бичигт буулган хэвлүүлсэн эхийг 1925 онд Ц.Д.Номинханов туульч У.Батаас тэмдэглэж авсан “Бум Эрдэнэ” туулийн текстийноршил хэсгийн “Цаг үеийн магтаал”-ын эхтэй энд харьцуулан үзүүлж бага сагахэлний зүйн задлал хийсэн болно.Тэмдэглэсэн : Мажар: Тэмдэглэсэн: Ц.Д. НоминхановХөврүүлсэн: Х.Лувсанбалдан Хөврүүлсэн:Ж.ЦолооХайлсан туульч :М.Парчин (1855-1926) Хайлсан туульч: У.Бат (1899-1913)“Цаг үеийн магтаалын утгат хэвшил2”
95МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Эрт урд өнгөрсөн төв сайхан Эрт урд өнгөрсөн Түмэн галавын [т:1] сүүл Төв сайхан түмэн галавын Эдүгээ ирээгүй байх Төвшин сайхан мянган галавынТөвшин сайхан мянган галавын эхэн завсарт Эхэн завсар дундЭнх амар бум олон настай Гарах шар нарнаа Төгс дэлгэр түмэн арвин буянтай Гэрэл мандан туяараадТөвшин их жаргалтай баян өргөн баатар дайч Газар дэлхий хоёрБат төв төвшин нэгэн сайн цагт гэлээ лөө Нэгэн дэлгэрээд байдагНарны хөл тогтон туниараад Орох шар нарны гэрэл тогтон туяараадНайман түмэн насыг эхэлж Орон замбуй тив нэгэн дэлгэрээд байдагНайман түмэн дөрвөн мянган Нарны гэрэл саяхан мандан туяараадНомын цогцыг номнож байхын нэгэн сайн цагт... Найман түмэн насыг насалж... гэжээ.Монгол орны баруун хязгаар нутгийн алдарт туульчид болох Увс аймгийнХяргас сумын туульч М.Парчин, У.Бат нарын хайлсан “Бум Эрдэнэ” тууль дахь“Цаг үеийн магтаал” -ын аман туурвил зүйн хэвшил нь зарим нэг талаараазөрүүтэй. Тухайлбал: Туульч У.Батын хайлалтад буй “газар дэлхий хоёр нэгэндэлгэрээд, орох шар нарны гэрэл тогтон туяараад орон замбуутив нэгэндэлгэрээд” гэсэн нь ертөнц дэлхий, саран нарны үүсэл нэг зүйлийн замбуутивцоо шинээр бүрэлдэн үүсэж буйг өгүүлсэн нь М.Парчингийн хайлалтад байхгүй.Мөн “Нарны гэрэл мандан туяараад, найман түмэн насыг эхэлж...” гэх аманхэвшил нь М.Парчингийн хайлалтад “Найман түмэн дөрвөн мянган номынцогцыг номлож байхын нэгэн сайн цагт” гэсэн байна. Энэхүү хувиралт ньтухайн туульчид хэдий нэг тогтсон ижил орон нутагт, нэгэн ижил хэлний цархүрээ (Register) -нд амьдарч байсан боловч тэдний амьдралын зан хэвшлийнхэл зүйн үгсийн сангийн нөлөөллөөс хамааран тууль хайлалтын хэвшилт хэллэгболон утга агуулгад хувиралт үүсдэг. Учир нь М.Парчин (1855-1926) бол нэгэн үебаядын Дэжээлэнгийн хүрээнд шавилан сууж байгаад хар хүн болсон. ТиймээсМ.Парчины “Бум Эрдэнэ” туулийн бүх л хайлалтын үгсийн санд бурхан шашныүг хэллэг түгээмэл шингэсэн байдаг. Үүний тод жишээ бол М.Парчины хайлалтдахь “Сүм дуганы магтаал” нь бусад зарим эхүүдэд [10:12] (доорх зүйлтэд буй)огт байдаггүй. Харин У.Бат (1899-1913) М.Парчингаас 44 жилийн хойно төрж.Түүний эцэг Увхи нь баяд угсааны цагаач ястай төрийн хар хүн байсан. У.Батхүрээ хийдийн газар түлээ мод хөрөөдөж, хар бор ажил хийж явснаас бус бандиболж хүрээ хийдэд сууж байгаагүй. Тиймээс У.Батын “Бум Эрдэнэ” туулийнбүхий л хайлалтад бурхан шашны үг хэллэг М.Парчиныхыг бодвол цөөхөнбайдаг. Эрдэмтэн Ж.Цэвээн Их хүрээний Магнай гэдэг Жангарчаас 1904 ондсурвалжлан бичсэн “Богд ноён Жанрай хаан” хэмээх тууль болоод түүнээс хойш59 жилийн дараа буюу 1963 онд Хэл зохиолын хүрээлэнгээс баруун аймгуудадявсан шинжилгээний анги, Увс аймгийн Түргэн сумын Чүхэрийн Намилангаассоронзон хальсанд бичсэнийг эрдэм шинжилгээний ажилтан Ц.Шагдарсүрэнхалх аялгуунд буулгасан эхүүдийн цаг үеийн магтаалын хэсгийг энд харьцууланшинжилье.
96МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Тэмдэглэгч: Ж.Цэвээн Тэмдэглэгч:Ц.ШагдарсүрэнТуульч: Магнай Туульч:Ч.Намилан Тэмдэглэсэн он:1904 Тэмдэглэсэн он:1963Сайн цагийн цагийн түрүүнд Эрт урьд нэгэн цагтМуу цагийн сүүлд Дайныг дарж чадсанДивангарын үед Дархан цолыг олон чадсанБанчин богдыг балчир байхад Сайн цагийн галбын мянган бурханДалай ламыг банди байхад Тэргүүлсэн сайн цагтСүн далайг шалбайг байхад Сүүн далай шалбааг байхын цагтСүмбэр уулыг дов байхад Сүмбэр гурван уулыгҮеийн үргэлж хорин таван настай Жангар…(Загдсүрэн. 1978, x,158) Гүвээ дов байхын цагтЗахын мод нь загал байхын цагтЗагал бугын янзагыг тугал байхын цагтГалбир зандан мод нь найлзуур байхын цагтГарди шувуу ньДэгдмэл өндөг байхын цагтСайн галавын мянган бурханТэргүүлсэн сайн цагт.. (Загдсүрэн. 1978, x,125)Эхний хувилбар болох Ж.Цэвээний Их хүрээний Магнай гэдэг Жангарчаас1904 онд сурвалжлан бичсэн “Богд ноён Жанрай хаан” хэмээх туулийн оршилхэсгийн магтаалын хэсэг нь дорно дахины уламжлалт хэв маяг болох сайн мууцаг, дивангар бурхны үе, банчин богд, далай лам, сүн далай сүмбэр уулны тухайөгүүлсэн байна. ХIX зууны эхэн хагас болох 1904 он бол монголд шарын шашинихэд дэлгэрсэн хүн амын олонх хувь буюу эрчүүд нь ихэнхдээ лам болсон цагүе байсан. Тус 1900-аад оны үед тэмдэглэж авсан, тухайлбал хүрээнд суугаалам, зарим өвгөд хөгшдийн хайлсан туульсын дүрслэлд ихэвчлэн лам хувраг,сүм дуганы магтаалууд нэвт шингэсэн байдаг нь бусад монгол баатарлагтуульсын дүрслэлээс мөн адил харагддаг билээ. Цаг хугацаа улиран одохынзэрэгцээ аман билиг уламжлагдсан тохиолдолд цаг хугацаагаа дагаад бусадаман зохиолын доторх бүхий л төрлийн аль уран сайхантай хэсгийг аман билэгзүйч өөрийнхөө хайлалтад тохируулан өөрийн болгож хайлдаг уламжлал нэгэнттогтсон туулийн хөгжлийн жам мөр гэж хэлж болно. Тиймээс дээрх нэмэлтдүрслэл бол бусад дөрвөд, торгууд, захчин, урианхай ястны дунд хайлагдах(Дань хүрэл, Догшин чингэл, Дуутай мөндөр) гэх мэт олон зүйлийн туулийндоторх цаг үеийн магтаалд олонтоо тохиолдох дүрслэл харагдаж байна. ТусЧүхэрийн Намилан бол “Увс аймгийн Түргэн сумын харьяат, эрэгтэй, дөрвөд1909 онд төрсөн, тод ба худам, төвөд бичиг мэддэг” (Загдсүрэн. 1978, x,220) хүнбайсан байна. Энэхүү тус туульчийн хувийн мэдээллээс ажиглан үзвэл тэрээрбичиг үсэгтэйгээс гадна төвд хэл мэднэ гэх нь түүнийг бурхны шашинтай хүнбайсныг илтгэж байна. Энэ мэт тус хоёр өөр хоорондоо олон жилийн зөрүүтэйхайлалтаас ажиглан үзэхэд хоёр эхэд нэгэн адил бурхан шашны үг хэллэгшингэсэн болох нь харагдаж байна.
97МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Богд Ноён Жанрай” хэмээх бүлгийн доторх Жангар баатрын тодотголыннэгэн хэсэг: Сайн цагийн түрүүндМуу цагийн сүүлдДивангарын үедБанчин богдыг балчир байхадДалай ламыг банди байхадСүн далайг шалбааг байхадСүмбэр уулыг дов байхадҮеийн үргэлжид хорин таван настайҮеийн баахан сайханБогд ноён Жанрай хаан... (Загдсүрэн. 1978, x,158) энд гарч буй сүн далайсүмбэр уулын тухай ойлголт бол дорно дахины үлгэрийн цоморлогийн эхлэлхэсгийн тогтсон хэвшилт хэллэг юм. Уг хэвшлийн доторх үгсийн санг ажиглавалдараах утга агуулгатай болно. Сайн цагийн түрүүн муу цагийн сүүлд “Дивангарбурхны амьдарч байсан үе” – “Дивангар-эрт цагт шашин дэлгэрүүлсэн зөөлөняруу дуут бурхны нэр. Самгарди хэлний Dipamkara гэсэн үг нь “Зул үйлдэгч”гэсэн утгатай. Монгол хэлнээ бурхны нэрийн зэрэгцээ эрт цагт, аль эртний гэсэнутгаар хэлэгдэх болсон бурхны шашны ойлголтоор ертөнцийн орших хугацаагэринээр хэмжиж, эрин бүрд эзэн байдаг хэмээн үздэг. Энэхүү туулийн эхлэлдДивангар бурхны эзэлсэн эринээс Шигмүни буюу Буддагийн эзэлсэн эриндшилжих үед, ө.х маш эртний цагт энд өгүүлэх үйл явдал болж өнгөрсөн хэмээсэнутга илэрхийлжээ” (Түвшинтөгс. 2016, x.29).“Шигмүни бурхан ертөнцийгбүтээсэн тухай – Шигмүни буюу Шагимуни бурхан Майдар, Эцэг бурхан гуравнийлж, Ангад шувууг явуулан, усны ёроолоос хар, улаан шороо, элс гурвыгавчруулж, усан дээр цацан, дэлхийг бий болгосон гэсэн өгүүлэмж монгол домогтдүрслэгддэг” (Чүлтэмсүрэн. 2021, x.256). Мөн “Хан харангуй”-туулийн эхлэлхэсэг болох “эрт Дивангар бурхны сүүл цагт- Шагжамүни бурхны эхэн нэгэн сайнцагт” гэхийг аман билиг судлаач А.Алимаа: “уг туулийг өгүүлэгчийн нэг Парчинтуульч зэрэг нь бага залуу насандаа сүм хийдэд шавилан сууж байсан шашныболовсролтой хүмүүс байсан тул сайн цагийн мянган бурхны эхний дөрвөөстөлөөлөл болгон Дивангар, Шагамүни хоёрын хооронд болсон гэсэн санаагилэрхийлсэн нь “эрт балар цагт” ерөнхий өгүүлсэнтэй харьцуулбал цаг хугацаагнэлээд тодорхой, барагцаалбал 3000 орчим жилийн тэртээд болсон явдал гэжухаарч болмоор санагдана” (Шинжлэх ухаан академи-Хэл зохиолын хүрээлэн.2014, x.7). Буддын шашны таван ухаанд мэргэшсэн том лам Банчин богд, далайламын хоёрыг банди байхад гэж буддын шашны анхан шатны сахилтан, сахилсанваарын хамгийн доод зэрэг, голдуу хүүхэд залуучууд хамаарагдана: бандиболох (банди сахил авах) (Цэвэл. 2017, x.55) сахил анх хүртэж байсан үетэйутга зэрэгцүүлжээ. Мөн “сүмбэр уул сүн далай”-гийн Сүмбэр уул нь дөрвөнзүйл эрдэнээр бүтсэн 7 алтан уул, Төмөр уул, 7 зүйл Цэнгэлийн далай, нэгэнзүйл Хужир далай.энэ нь бидний Алтан дэлхий юм” гэж туульч Б.Авирмэднадад (Ж.Цолоо) тайлбарлан 1962 онд ярьж билээ. Б.Авирмэдийн тайлбарынтухай Ойрад монголын морин үлгэрийг сонгодог ардын ойлголт” (Цолоо. 1987,
98МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37х.21) гэсэн бол Я.Цэвэлийн тольд:Сүмбэр уулыг тойрсон дөрвөн далайн ангидорших далай тэнгисээр хүрээлэнгээр арал (aral-төрөн гол, нуурын доторх усаархүрээлэгдсэн газар) хойг (qoyiγ-нэг талаасаа хуурай газартай бусад гурванталаасаа усаар хүрээлэгдсэн хэсэг газар бүхий асар уудам газар, Хуурай эхгазар)” (Цэвэл. 1966, х.49), мөн “самгарди хэлний sümerü гэдэг үг нь “үзэсгэлэнтМэрү” гэсэн утгатай бөгөөд Замбуй тивийн төвд оршигч асар том уулыг нэрлэдэг”(Түвшинтөгс. 2016, x.97) гэжээ. Монгол хэлний их тайлбар тольд: “Энэтхэгийндалай (Евроазийн эх газрын өмнөх эргээс өмнөд туйл хүртэлх далай), сүн далай(сүүн далай, сүүт далай; Бурхны шашны номлол ёсоор Сүмбэр уулыг тойронхүрээлж орших долоон далайн (давст, архины, усны, сүүн, тараг, тосон, балын)нэгний нэр) - Сүмбэр уул минь найгалаа, Сүн далай цалгилаа” (Монгол хэлнийих тайлбар толь., 2017. х:23) гэсэн бурхан шашны болон аман тууль үлгэрчнарын аман мэдээ мэдээллүүдийг өөртөө багтаасан монгол аман яруу найрагттогтонги шинжтэй болсон цаг үеийн тухай тогтсон ойлголтууд байна.Хан харангуй туулийн сүмийн доторх шүтээний дүрслэл:Шил эрдэнэс сүмийн доторШигэмуни бурхан залжАлтан Ганжуур, Данжуур хоёр шүтээнЗалсан байнам. (Баясгалан. 2002, х.40)“Эрийн сайн хан харангуйн” сүм хийдийн дүрслэлд шил эрдэнэс гэж элсхайлуулж хийсэн тунгалаг эдийн шилээр барьж сүмийн дотор ид шид оршсонболгож үзүүлэхдээ мөн л буддын шашны үзэл санааны чиглэлээр хамгийн анхэхэнд дээд бурхан Шигэмуны буюу Сиддхартаг хэлсэн байна. Бурхан багшийгих хөлгөн судар буюу Ганжур, Данжуур” хэмээх шүтээнийг сүм дугандаа залахүеийн дүрслэлд гарч буй “Ганжуур нь бурхан багшийн сургуул, нууц тарнийн ёсшашны гүн ухааныг агуулсан Авиддарма буюу илт номын аймгаас бүрдэх 108боть зохиол. Харин Данжуур нь ураг зохиол, толь бичиг, хэлзүй, гүн ухаан, газарзүй, урлахуй зэрэг нийт 3427 зохиолыг багтаасан 225 боть зохиол болно. Ганжуурхэмээх хөлгөн судрыг монголчууд Цахарын Лигдэн хааны зарлигаар өөрийнхэлэнд орчуулж 1629 онд дуусгаад 1720 онд модон бараар хэвлэн гаргасан бол,Данжуурыг нь сүүлд Жанжаа хутагт Ролбийдоржоо (1717-1786) толгойлуулсанмонголын хоёр зуу орчим эрдэмтэй номтой гүүш лам нар оролцож байж орчуулждуусгасан ажээ. (Баясгалан. 2002, х.120) Ийнхүү хоёр хөлгөн судараа сумдугандаа залж доод тивийн муу муухай амьтад болон хараалаас хамгаалжэнэхүү шүтээнийг залсан гэсэн утгаар оржээ.Хий хөх морьтой хүйтэн зориг ноён туульдАраахаа (араах, раху) их л Тэнгэрийн хүчин сахьсанЗүрхнийхээ эхэндЗуун найманШуламсын хүчин бүрдсэн (Цолоо. 1987, x.290) энд гарч буй доод тивийн“Раху нь Төгс буянт, харанхуйд, өндөр язгууртныг гийгүүлэгч, гаригийн чихэн,төгрөг толгойт, хар тэргүүр, сарны дайсан, өлөгчин арслангийн хөвгүүн, сарыгдарагч, чухал дэвшин явагч, бишази, үүлнээс тийн ялгуусан, Бранид төрсөн,
99МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37гурван орныг тийн бөгөөд ялагч нь рахугийн нэр. Гурван үеэсээ айлгагч гэдэг ньРаху-ийг тэнгэр бүхэн хараад айхуй тул ийнхүү нэрлэжээ. (Хүрэлбаатар. 2000,x.167) Тиймээс раху болон зуун найман шуламсын хүч хүчээр хурмаст тэнгэрийнхүч чадлыг дүрслэн үзүүлсэн байна. Мөн тууль Хий хөх морьтой хүйтэн зоринноён туульд Хан хурмастыг дуудах зан үйлийн нэг дүрслэхүүн гарна.Хатан дүнгээнЭэждээ залбираадДээд гучин гурванХан хурмастаа дуудажСар арванТаван хоногийн газарТоволж ирээд (Цолоо. 1987, x.248) хэмээн үзвээс монголчууд шашиндэлгэрсэн цагаас ямарваа муу зүйл тохиолдвол түүнийгээ давах хүч чадлыгхүсэж бурхан тэнгэр болон сахиусандаа залбирч тусламж гуйна хэмээн үздэг.“Хурмаст тэнгэрийн суудаг ордон нь Сударсун юм. Хурмаст тэнгэрийн зарлигаартүүний хүү Донров буюу Үйл бүтээгч ертөнцөд төрж Гэсэр хаан болсон гэж монгол“Гэсэрийн тууж”-д гардаг билээ. Хурмастыг санскритаар Индра (Undra), төвдөөрЖажин гэдэг. “Төвөд Гэсэрийн тууж”-д үүнээс арай өөрөөр гарсан байна. “ЛинГэсэрийн тууж”-д Гэсэрийн эцэг нь Хурмаст биш Цанба болно. Төвдөөр Цанба,санскритаар “Брахма” (Brahma) гэдэг, монголоор Эсэрва гэдэг. (Дашдэжид. 2023,x.196) “Хурмаст тэнгэр ертөнцийг бүтээсэн тухай монгол домог-мөнх тэнгэрийгөвгөн хүний дүр төрхтэй болгон домогт дүрсэлснийг Милиян тэнгэр гэдэг. Энэтэнгэр нь Цагаан өвгөний дүртэй төстэй бөгөөд ертөнцийг үүсгэсэн, айл гэрийназ жаргалыг ивээн тэтгэгч тэнгэр хэмээн дүрслэгддэг. Буриад домогт Эсэгэ(эцэг), өвөг дээдэс, овгийн ахлагч гэсэн утгатай тэнгэрийн дүрээр дүрслэгддэг.Эсэг малаан тэнгэри, эсэг Малаан Баавай хэмээн буриадаар нэрлэдэг бөгөөдМалаан гэдэг нь халзан, малзан гэсэн утгатай” (Чүлтэмсүрэн. 2021, x.254)ажээ. Энэхүү хурмаст болбоос монголын өвөг шүтлэгийн хэлбэр бөө мөргөлийншүтлэгийн тэнгэр шүтлэгийн хэлбэрээр дүрслэгдсэн болох нь мэдрэгдэж байна.Харин “Даньхүрэл” туульд найман лусын тухай өгүүлсэн байдаг.Найман лусын хааны оронДээд тэнгэрийн оронНартийн орон Энэ гурван орныгДавхар захирсанИх хаан билээ. (Парчин. 2006, x.212) гэгчлэн үзвэл Наймын тоогоорертөнцийн дунд тивийн аж амьдралыг бэлгэддэг. Найман лусын хаад гэдэгнь дунд тив болох лус савдгийн эзэн болох хаадыг хэлж байна. Лусын хан ньЭнэтхэг, Төвдийн буддын утга зохиолоос уламжлалтай “Найман их лусын хаад”гэдэг 1. Таяа, 2. Жогбо, 3. Довжү, 4.Ригдэн, 5.Норжай, 6.Дүнжон, 7.Бадма., 8.Варуна найм юм. (Баясгалан. 2002, x.113) Тиймээс дээд болон нартийн нийтгучин 33 тэнгэрийг давхарлан захирсан Тэр тэнгэрийн хаан нь Хурмаст тэнгэрболно. Хурмаст тэнгэрийн суудаг орд харшийг Сударсун гэдэг. Харин найманлусын лус бол - “лус төвдөөр “naga” гэнэ. Амьтны аймагт багтах нэгэн зүйл.
100МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Газар доор орших бөгөөд гол горхи, хур бороо, газар дэлхийг эрхшээдэг хэмээнэ.Тэднийг үймүүлбээс залхаан шийтгүүлнэ. Зарим лус номыг сахин хамгаалдаг.Буддын шашны урлагт тал биеийг нь хүнээр, тал биеийг нь могойгоор дүрслэнзурдаг байна. Газар лусыг баясгаж, ган зудгүй болгон буян арвижуулахын тулдлусын сан уншуулна” (Катуу. 2008, x.134). Монгол ардын үлгэр “Төгсдэлгэр хаан”гэх морин үлгэрт “Төгс дэлгэр хаан гэж нэгэн хаан байж гэнэ. Түүний хөвүүнМаньбадар өвгөн байдаг байж. Тэрхүү хааны дэргэд үгээгүй ядуу Төгөлдөр хаангэж нэгэн хаан байжээ. Түүний бодох нь бид адилхан хаан байтал Төгс дэлгэрхаан баян боловч би хоосон байна яагаад ийм байна гэж бодоод хадны ламындочоод асуутал хадны лам: Чиний лус чинь хоосон байна. Төгс дэлгэр хааны луснь баян байгаа учраас тийнхүү байна хэмээжээ. Үүнийг аргалахад, Төгс дэлгэрхааны лусыг хулгайлан авч өөрийнхөө нууранд юм уу шалбаагт тавиваас баянболно” гэдэг. Тэгээд тэр ёсоор хийж баян болдог тухай тус үлгэрийн өгүүлэмжнь лус бол эд буяныг хариуцагч нэг зүйл болохыг илтгэж байна. Харин “Хөхөөдэглэн” хэмээх туульд зурхайчийн талаар өгүүлсэн шүлэглэл байна. Алтан шар хадгаа эвхэж өвөртлөөдАлтан луутай мөнгөн таягаа тулаадДунд уулын чинээ дугантайДолоон түмэн шавьтайШарсан мах анддаггүйШар зурхайчид очижХонгор бяцхан үрийнхээХойчийн үйлийг мэргэлүүлсэнд (Сампилдэндэв. 1982, x.43) гэхчлэн дэлхийннийт оршин суугчдын амьдрал сансрын бусад одон гарагаас хэрхэн харилцанхамаардаг тухай ухаан (Лхагважав. 2011, x.107) болох зурхайн ухаанаархойшдын төөрөг заяаг үзүүлсэн нэгэн дүрслэл байна. Энэхүү зурхайч гэдэг ньодон орны байрлалыг анзаарч хүний хувь төөргийг урьдчилан хардаг хүн бацаашилбал шар зурхайч гэх нэр томьёо анх шороон зурхайч хэмээн нэрлэгддэгбайсан ба энэхүү нэршил нь газрын элдэв үзэгдлийг тоочин бодож эргүүлэнзурдаг хүнийг хэлдэг учир шарсан мах анддаггүй шар зурхайч хэмээн нэрлэдэгаж. Ерөнхийдөө шар зурхайч гэдэг нь газрын шинжийг мэддэг зурхайч гэсэнутгатай ба монгол үлгэр, туульст шар өнгө нь бичиг, ном, мэргэн сэцэн ухааныбэлгэдэл болж дүрслэгддэг.“Эргэл Түргэл” хэмээх туулийн эргэл түргэл баатрын төрөлтийг дүрслэхдээ:Оройд ньОчир дарь бурхан бүтэлдэн төрсөнЗулайд ньЗонхав бурхан зоолж төрсөнМагнайд ньМахгал бурхан марталгүйМагад найман зуу эргээд төрсөн (Катуу. 2006, x.574) гэж дүрсэлсэн хэсэгнь Зонхова, Махгал, Очир дарь гэх мэт бурхдын бүхий л шинж төрхийг өөртөөагуулан төрсөн баатар сайн эр болох тухай өгүүлсэн байна. Иймээс баатарлагтуульс дахь баатар нь нэг бурхнаас илүү төрөлттэй болохыг өгүүлсэн байна.