The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №37

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:24:49

Монгол судлалын чуулган №37

Монгол судлалын чуулган №37

101МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Харин дээрх баатрын төрөлт бол олонх баатарлаг тууль ахин дахин давхацдагдүр дүрслэхүүн юм. Харин Гэсэрийн туульд: Ээжий минь, баруун нүдээ хялайсанминь элээ шуламсыг тас хялайсан минь билээ. Зүүн нүдээ харсан минь энэ заяахоёрыг тэгш харсанминь билээ. Баруун гараа далайсанминь эсэргүүцэгч бүгдийгтас далайсан минь билээ. Зүүн гараа атгасан минь хамаг бүгдийг эзлэн барихминь билээ. Баруун хөлөө дээш өргөсөн минь шашныг мандуулах минь билээ.Зүүн хөлөө жийсэн минь тэрс буруу номтныг доройтуулан гишгэсэн минь билээ.Дөчин таван дун цагаан шүдээ зуусаар төрсөн минь догшин шуламсын сүрийгтас залгисан минь буюу” (Б.Катуу., 2006.x 574) хэмээн Төвдийн Лин орны Сэнлонноёны хөвгүүн Гэсэр болж төрөөд ээжтэйгээ ийнхүү ярилцаж байна. (Б.Катуу.,2013. x.77) Чухам энэ Гэсэрийн төрөлт бол цэвэр шарын шашны бэлгэдэлтшинжийг харуулж байдаг. Баяд ардын тууль “Бум-Эрдэнэ”-ийн дэлгэрэнгүй нэрнь “Бурхан хаан аавтай Бурам хатан ээжтэй эрийн сайн Бум Эрдэнэ”, “Мянгатаван зуун настай Мятал үгүй хааны көвүүн хан харангуй”, “Нэгэн зуун тавинтаван насыг насалсан хөгшин луу мэргэн хаан”, “Талын хар бодон” гэх мэт нэртэйолон арван туулиудыг нэрлэж болно. Эдгээр туулийн нэрсээс ажиглан үзвэл БумЭрдэнийн эцгийг бурхан хэмээн шууд нэрлэсэн нь бурхантай адил хүч чадалтай,амьд бурхан болон алдаршсан болохоор тийн нэрлэсэн байж болох юм. Тэгвэл1500 насыг насалдаг хүн гэж замбуу тивд байхгүй бөгөөд энэ чухамдаа аманзохиолын хэтрүүлэл боловч нэг талаараа туулийн баатруудыг бурхад хэмээнүздэгтэй холбоотой байж болно. Харин “Талын хар бодон” гэдэг тууль болчухамдаа урианхайн их туулиудын эзэн баатрууд нь таван бодон таван эзэнавдаг савдагюм. Энэ таван бодонгийн тухай таван өөр үйл явдалтай, таванөөр амьдрал ахуйтай, таван өөр оронд аж төрдөг, таван өөр сахиусны эзэнбаатруудын тухай таван тууль юм (Ж.Цолоо.,1996. x.47). Иймээс уг “Талын харбодон гэх тууль” бол чухамдаа эзэн сахиусны тухай тууль байна. Эзэн сахиусгэдэг бол өвөг дээдсийн сүнс, сүлд гэсэн утгат нийцэж байдаг. Тиймээс уг бурханболох гэгээрэх эзэн сахиус, сүнс сүлд зэрэг нь урианхайнуудын хувьд сүнс сүлдгэсэн утгад хамаатах нь харагдаж байна. Урианхайн нэгэн зан үйл байдаг тэр нь:“Уриахайчууд өнгөрч буй хүний эцсийн амьсгалыг нь хөвөн, өвс зэрэгт хураанавдаг бөгөөд түүнийгээ амьсгал хураах зан үйл хэмээн нэрийддэг бөгөөд эзэнсахиус өвөг дээдсийн сүнс хэмээн шүтдэг байна” (Ж.Цолоо.,1996. x.52) гэсэнбайна. Тиймээс дээрх туульд гарч буй талын хар бодон гэдэг бол бурхан гэхнэртэй ойролцоо утгаар дүрслэгдсэн нь мэдэгдэж байна. Энэ мэтчилэн баатрынэцэг эх, удам угсааг бурхад хэмээн үздэг байна.“Хий хөх морьтой хүйтэн зорин ноён” туульд морь сэтэрлэх зүйлийн тухайөгүүлсэн байна.Усан далайн ёроолоосЦэл хөх будан гараадНүд ирэмтэлЗамба тивийг бүтээгээдХур дуслуулаад (Б.Энхтүвшин., 1996. x.293) гэгчлэн үзэхэд монголчуудэрд үеэс хүлэг морийг эр хүний хүслийг хангагч “молор эрдэнэ “ хэмээн үзэждээдлэн хүндэтгэж ирсэн тиймээс моринд ямарваа нэгэн ид шидийг шингээн


102МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37мангасын амин сүнсийг хэрхэн зааж өгч байгаагаар баатарлаг туульд тусгасанбайна. Харин баатрын уналаг хүлгийг сэтэрлэдэг нь Сэтэр хэмээх нь Цэтарбуюу насан гэтэлгэх хэмээх энэ насан туршид нь амь насыг нь дархлах, эдэлжхэрэглэх, үс ноосыг нь ашиглахаас үүрд дархлах зан үйл юм.(Бурханч лам Г.Пүрэвбатын) хэрэв сэтэрлэсэн морийг өөр хүн унах аваас лусын хорлол тусанамь насаа алддаг хэмээн үздэг. Мөн монголчуудын сэтгэлгээнд морь нь сайнэрийн амь, хийморь, хүлэг унаа нь тэнгэрийн бэлгэдэлт морь болно. Дээдтэнгэрийн тахилгад “нэгэн цагаан морь, халзан цагаан хонь” өргөл болгох занзаншил, цагаан зүсмийн морийг сэтэрлэх нь тухайн сэтэр татаж буй хүний заяагчэзэн сахиусыг урин дуудаж буй хэлбэр болдог. Чингис хааны тайлга, тахилгаболох хаврын “цагаан сүргийн тайлга” (Нуурын тайлга) болно. Энэ нь “ерэн есөнцагаагчид (гүү)-ын сүүгээр дээр ерэн есөн тэнгэрт сацалга өргөж, тусгай сааралморийг цагаан торгоор тасамдан онголж, тэнгэрийн хүлэг хэмээн тахиад “цагаансүрэг цуглав” хэмээн бэлгэдэж дом тавиг өргөснөөс “цагаан сүргийн” тайлга” (С.Дулам., 2007.x.45) гэж нэрлэсэн байдаг.Дүгнэлт• Монгол баатарлаг туульст туулийн баатрыг бурхантай адилтгах зүйрлэл,монгол оронд түгээмэл тархсан ганжуур, данжуурын ном судар,баринтаг, хан хурмаст тэнгэрийн тахилга, даяанч лам, хуварга, банди,элдэв төрлийн хадаг, бумба, сүм хийд, диваажингийн орон, эрт галавындүрслэл мэтийн бурхан шашны үг хэллэгүүд түгээмэл тохиолдож байна.• Тууль дахь бурхан шашны үг хэллэгүүдийн нарийн утга чанарыгилтгэхээс илүүтэй бэлгэдэлт сэтгэлгээ, харьцуулан тодотгох маягаарбурхан шашны үг хэллэгүүдийг хэрэглэсэн шинжтэй байна.• Монгол оронд дэлгэрсэн бурхны шашны ном судруудаас түгээмэлтархсан ганжуур данжуур гэх мэт ном судрууд дүрслэгдэхээс бус бусадбурхны судар ном дүрслэгдэхгүй байгаа нь бурхны шашин хожиммонгол оронд машид дэлгэрсэн боловч уламжлалт туулийн шүлэглэлднэвт шингээгүй ба туулийн нарийн дэг ёсыг өөрчлөх боломж бололцооолдоогүй бололтой.• Бурханы шашны бурхдын дүрүүдийг туулийн баатрын дүрийн төрөлттэйижилсүүлж эгэл хүнээс илүү дүр төрхтэй болохыг дүрслэхийн тулдхэрэглэжээ.• Мөн туулийн орон байр байцыг олон бурхдын буурь нутаг гэх ба бумынорон гэхчлэнгээр үгийн утга зүйгээр нь бэлгэшээн нэрлэсэн зүйл олонбайна.• Нүүдэлчин монголчуудын баатарлаг туульст “бурхан” гэх үгийгхүндэтгэсэн, хүншүүлсэн, дээдэлсэн аливаа хүн, амьтанд хамаатууланнэрлэдэг болох нь харагдаж байна.Ашигласан бүтээлийн жагсаалтДулам, С. (2007). Монгол домог зүйн дүр. Улаанбаатар.Баянсан, Ж. (2016). Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ. Улаанбаатар.


103МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Загдсүрэн, У. (1978). Аянан Алдарт Аялган Хонгор. “Аман зохиол судлал”боть... Улаанбаатар.Түвшинтөгс, Б. (2016). Хан Харангуй тууль. Улаанбаатар-Санкт-Петербург.Чүлтэмсүрэн, Р. (2021). Монгол аман зохиолын түүх. Улаанбаатар.Шинжлэх ухаан академи-Хэл зохиолын хүрээлэн. (2014). Аман зохиолсудлал. Улаанбаатар.Цэвэл, Я. (2017 ). Монгол хэлний их тайлбар толь. Улаанбаатар.Цолоо, Ж. (1996). Ойрад монголын баатарлаг тууль. Улаанбаатар.Хүрэлбаатар, Л. (2000). Буддын шашны соёлын тайлбар толь. Улаанбаатар.Энхтүвшин, Б. (2004). Ойрд монголын баатарлаг туульс. Улаанбаатар.Дашдэжид, С. (2023). Гэсэрийн туужийн хэл уран зохиолын судалгаа.Улаанбаатар.(2006). Алдарт туульч М.Парчины туульс. Улаанбаатар.Катуу, Б. (2008). Монгол тууль дахь баатар эрс ба хатадын дүрслэл.Улаанбаатар. Сампилдэндэв, Х. (1982). Монгол ардын баатарлаг тууль. Улаанбаатар.Лхагважав, С. (2011). Монгол туургатны бөөгийн арга ухаан. Улаанбаатар.Катуу, Б. (2013). Монгол туульсын судалгаа. Улаанбаатар.AbstractThe Mongolian heroic epic serves as a rich source of magnificent verbal art, adetailed depiction of expressive language, and a testament to the beauty of Mongolian language and culture. A distinctive characteristic of Mongolian epic poetry lies inhow the rhythm and profound significance of the language used in the epic reflectthe hierarchy of the composition, with vocabulary carefully selected to suit the individual's level of education, surroundings, era, and societal norms. In the presentera, the exploration of the language employed in epics encompasses a vast scope,demanding a meticulous and systematic investigation. With the aim of elucidating thehistorical evolution of our values and culture through the linguistic patterns found inancient texts, we are undertaking an analysis of select Buddhist terminology withinMongolian epics.The presence of Buddhist terms within Mongolian epics emerged considerablyafter the era of sky worship and shamanism. To gain a deeper understanding of thevalue, interpretation, awareness, and importance of Buddhism during the period ofMongolian epics, a limited-scale study was conducted to examine the significance ofthe Buddhist language employed by the epic poet in the article.


104МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ХЭВЛЭМЭЛ КОНТЕНТ БУЮУ КОМИКЫН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД ХИЙСЭН СУДАЛГААБ.Надмид1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй:Орчин үеийн хүүхэд залуучууд маш хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэжбуй ертөнцөд амьдарч байна. Тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж буй техниктехнoлoгийн үед амьдарч байгаа учраас тэдний үзэж харж буй зүйлүүдийгтусгайлан судлах шаардлагатай. Тиймээс энэхүү судалгаандаа монгол улсынкомикын хөгжлийн үе шатуудыг судлан үзлээ. Комик нь орчин үед зугаацуулахбус мэдлэг олгох түүгээр дамжуулан зөв хандлагыг хүүхдэд төлөвшүүлэхэдтуслах нэг хэрэгсэл болоод байна.Манай улсад анх 1990-ээд он гарснаар анхны бүрэн хэмжээний комикном хийгдэж эхэлсэн гэж үздэг. Дурдвал 1993 онд С. Цогтбаярын гаргажбайсан “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” гэсэн нэртэй бие даасанкомик ном гарсан байна. Харин үүнээс өмнө хэмжээний хувьд жижиг буюу нэгнүүрний 1/4 заримдаа 1/2 гэх мэт янз бүрийн хэмжээтэй сонинд хэвлэгдэжбайжээ. Номын зураг чимэглэл нь агуулгатай нягт холбоотой бөгөөд номд бүрэнгараагүй буюу бүдэг дурдсан зүйлийг тодруулан гүйцээж өгдөг ач холбогдолтой.Энэ нь зохиолыг бүрэн ойлгох бололцоог хүүхдэд өгч, номд унших сонирхлыг ньдэмждэг гэсэн үг. Тухайлбал номын зураг чимэглэл хүүхдүүдийг үзээгүй зүйлийнхнь тухай төсөөлөх төсөөллийн хүрээг өргөтгөж өгдөг онцлогтой тиймээс комикномнуудад судалгаа хийсэн болно.Түлхүүр үг: Орчин үе, техник технологи, комик, нэн шинэ үе, хүүхдийн уранзохиолХүүхдийн уран бүтээл бол хүүхдийг зугаацуулахын хамт бүтээлдээ дуртайболгож, сэтгэл зүйг нь татаж бие хүн болоход нь бэлддэг зорилготой. Бүртодруулбал, өв хандлагатай бие хүн болон төлөвшихөд чиглүүлдэг гэсэн үг.Хүүхэд хийсвэрлэл дунд хөгжиж бодитоор амьдардаг. Харин тэр бодит зүйлнь үнэн, амьдралын мөн чанар, шалгарсан логиктой ойр байх ёстой. Хүүхэдхүүхдийн номыг уншаад бодож, юм ойлгож ухаарах нь илүү чухал. Тиймээс комикнь хүүхдийн төсөөллийн ертөнцөөсөө суралцаж бодит амьдралд хэрэгжүүлэхгүүр нь юм.Тайваны Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд болох Патрик Ло., Я-ПинЛю нар нь комик номыг нэрлэхдээ “комик, комик ном, график роман, графикуран зохиол” (Patrick Lo., Ya-Pin Lyu, 2021, P.8) гэх мэт нэрлэдэг. Анх Эйснер1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Боловсролын Их Сургууль. Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль. Утга зохиолын тэнхим.


105МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37(2008) комикыг үг ба дүрсийн аль алиных нь утгыг харуулсан дараалсан урлаггэж тодорхойлсон бөгөөд ингэснээр уншигчид дүрслэн бодох болон үгээртайлбарлах чадварыг нэгэн зэрэг эзэмшинэ хэмээн үзжээ. Энэхүү тодорхойлолтдээр үндэслэн Макклоуд (1994) комикыг “Мэдээллийг дамжуулах эсвэл үзэгчдэдгоо зүйн хариу үйлдэл үзүүлэх зорилготой, зориуд дарааллаар байрлуулсанзураг болон бусад зүйлс” (McCloud S. 1994. P.44). тайлбарласан байдаг. Хэдийнарийн сэдвийн хувьд ихэвчлэн шүүмжлэлд өртдөг ч комик номууд нь үг,дүрсийг нэгтгэн уян хатан, гэхдээ хүчирхэг уран зохиолын хэлбэрийг бий болгож,динамик өгүүлэмжийн нөлөө үзүүлдэг хэмээн Стетсоны их сургуулийн захирал,англи хэлний профессор Жозеф Витек өөрийн комик номны түүхийн талаархбүтээлдээ бичжээ (Witek J. 1989. P.24). Тиймээс ч орчин үеийн комик номоордамжуулан боловсрол олгох зорилгоор эцэг эх, багш нар сургалтад ашиглажхөтөлбөр төлөвлөгөө хүртэл боловсруулж байна.Тухайлбал, тэд өмнөх үеийн хүүхдүүдтэй харьцуулахад текст уншсанаасилүү үзсэн, харсан зүйл нь илүү тогтоогддог гэсэн судалгааг өмнө нь дурдсан.Тийм ч учраас бид энэхүү хэрэгцээ шаардлагад нийцсэн түүнийг нь хангажчадахуйц зүйл бол богино хэмжээний комикс юм. Тиймээс бидэнд эн тэргүүндхүүхдэд зориулсан хэвлэмэл контент буюу комикын талаар зайлшгүй судлахшаардлагатай.Комик ном бүтээгч Эллманн нь комик номыг сургалтын системтэй холбонтайлбарлахдаа 1960-аад он гэхэд комик ном эрдэмтдийн анхаарлыг ихэд татажэхэлсэн бөгөөд 1970-аад он гэхэд зарим сурган хүмүүжүүлэгчид комик номыгсурах хүсэл эрмэлзэлгүй суралцагчдыг урамшуулах, хичээлд идэвхжүүлэххэрэгсэл гэж үзжээ (Ellman N.1979. P.24-25). 1990-ээд он гэхэд комик номуудмэргэжлийн номын сангийн уран зохиолын салбарт илүү өндөр статустай болж(Weiner RG, Syma CK.2013. 1-10) боловсролын салбарт чухал байр суурь эзлэхболов. Дунд болон бага сургуулийн багш нар, их дээд сургуулийн профессорууд,бүх төрлийн багш нар жендэр, түүх, социологи, философи, математик, тэрбайтугай анагаах ухаан, байгалийн ухааны хичээлүүдийг оюутнуудад илүүхүртээмжтэй болгохын тулд комик, график роман ашигласаар байна. 1980 ондИрландын бага сургуулийн сурагчдын чөлөөт цагаараа ном уншихад зарцуулсанцаг хугацаа, түүний хувийн орон зай болон гэр бүл, сургууль зэрэг хэд хэдэнхувьсагчтай уялдаа холбоог судлах зорилгоор асуулгын судалгааг явуулжээ.Энэхүү судалгаанд 1. хүйс, 2. ном унших чадварын түвшин, 3. чөлөөт цагааюу хийж өнгөрөөдөг талаар, 4. нийгэм-эдийн засгийн байдал, 5. гэр бүлийн тоо,6. телевизийн нэвтрүүлгийн сонголт, 7. суралцаж буй бага сургуулийн байршил,төрөл зэргийг хамруулан авч үзсэн байна. Тус судалгаанд Ирландын 31 багасургууль оролцсон бөгөөд 720 бүрэн хариултыг цуглуулж, мэдээлэлд дүншинжилгээ хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсанхүн ам чөлөөт цагийнхаа дунджаар 5.4 хувийг ном уншихад зориулдаг болохыгтогтоожээ. Сурагчдын чөлөөт цагаараа ном унших сонголт нь 1. энгийнбичвэртэй ном унших 2. комик ном унших 3. сонин унших гэсэн гурван төрлийгтодорхойлсон. Энэхүү судалгаагаар охид энгийн бичвэртэй номд илүү их цагзарцуулах хандлагатай байсан бол хөвгүүд эсэргээрээ комик номд илүү их цаг


106МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37зарцуулдаг үр дүн гарсан байна. Доктор Тимоти Моррисон (Бригам Янгийн ИхСургуулийн Багшийн боловсролын тэнхим) 2002 оны нийтлэлдээ оюутнуудынбүтээсэн комик номыг сургалтын системдээ ашиглах нь хэд хэдэн давууталтай болохыг онцолсон. Тухайлбал, комик ном бүтээх нь оюутнуудаас зохиххэмжээний ойлголтын талаарх стратегийг шаарддаг төдийгүй, мөн бичгийнчадварт нөлөөлж, харилцан яриа, товч бөгөөд тодорхой үгсийн сан, аман бусхарилцааны хэрэглээг илүү сонирхолтой байдлаар судлахыг урамшуулдаг”(Morrison TG, Bryan G, Chilcoat GW. 2000. P. 758-767) гэжээ. Тийм ч учраас тэднийүзэж, харж, сонсож байгаа зүйлүүдээр нь дамжуулан хүүхдийн хүмүүжилднөлөөлөх, мэдлэг боловсролыг олгох нь чухал болоод байна.Судалгааны хүрээнд 1998-2006 онуудад хэвлэгдэж байсан “Тоншуул”, “БиБи Би”, “Миний сонин” зэрэгт комик хэвлэхдээ дийлэнх буюу 60 хувийг монголкомик харин 40 хувийг гадны орчуулгын бүтээл эзэлж байжээ. Тэгвэл энэ тухайнүеийн хүүхэд багачуудад зориулан гаргадаг байсан комик бүтээлийн 60 хувийгөөрийн орны комик эзэлж байна.Дээрх сонинуудад хэвлэгдэж байсан комикуудыг он дарааллаар авч үзвэл:Үлгэр, комикууд нь сонин нийтлэлүүдэд хэвлэгдсэн байдлыг он оноор авчүзвэл:График №1 /комикын тухай судалгаа/Хамгийн олон хувь 2006 онд хэвлэгджээ. Харин хамгийн бага хэвлэгдсэн он2003- 2005 оны хооронд байна. Нэн шинэ үеийн хүүхдийн уран зохиолын хувьдавч үзвэл хүүхдэд зориулсан шинэ шинэлэг бүтээлүүд төрөн гарсаар байснынэг нь хүүхдэд зориулсан комик ном юм. Мэдээж 1970 оноос эхлэн өөрийн дүртөрхөө олох гэж сонинуудад жижиг хэмжээгээр гарч байсан хэдий ч цөөн тоогооргарч байжээ. Харин 1998 оноос эхлэн тооны хувьд олширч эхэлсэн байна.Тэгвэл монголд хэвлэгдэж байсанкомикуудын талаар судлахад:Манай улсын хувьд 1970-2021онуудад хэвлэгдэж байсан комикномнуудын талаар судаллаа.График №2 /комикын тухай судалгаа/1970-2021 оны аль онд комик илүү олонхэвлэгдсэн тухай:


107МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Эдгээр онуудад хүүхдэд зориулан хэвлэгдэж байсан зурагт номнуудын хувьд86 хувь нь өнгөтөөр хэвлэгдсэн байна. Мэдээж хүүхдэд зориулсан бүтээл ньөнгө дүрсний хувьд чанартай тод өнгөтэй байх ёстой. Мөн хүүхдийг уйдаахгүй,сонирхолтой, хөгжөөнтэй байх нь эн тэргүүний шаардлага юм.Тэгвэл 2005 оноос эхлэн 2021 он хүртэл хэвлэгдэж байсан комикын агуулгадажиглалт хийхэд: График №3 /комикын тухай судалгаа/Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах агуулгатай комик ном хамгийн ихбуюу 35,7 хувь, түүх заншлын тухай агуулгатай бүтээл 20,8 %, хүүхдийн баганасны гэнэн томоогүй зан, аливаа зүйлд хандах хандлага сониуч байдлын тухай11%, амьтдыг хайрлан хамгаалах тухай өгүүлсэн агуулгатай комик хамгийн багабуюу 4%-ийг тус тус эзэлжээ. Хүүхдийг бага наснаас нь эхлэн үзэж, харж, сонсожбуй зүйлээр нь дамжуулан төлөвшихөд нь томоохон нөлөөллийг үзүүлэх салбарбол урлаг уран зохиол. Энэ ч утгаараа хэвлэгдэж буй комикууд эх дэлхий, эх орон,байгалиа хамгаалах агуулга хамгийн их хувийг эзэлж түүгээрээ хүмүүнлэгийнболовсрол олгож байгаа нь харагдаж байна.Мөн хүүхдэд зориулан хэвлэгдэж байсан сонин сэтгүүлийг тусгайлансудалсан болно. Тухайлбал: Цох, Симба, Сурагч сонинуудад хэвлэмэл контентбуюу комик хэвлэгдэж байсан талаар судалж үзэхэд:График №4 /Цох сэтгүүлийн судалгаа/:


108МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Хүүхдэд зориулсан Цох сэтгүүлийн 2014-2019 оны хооронд хэвлэгдэжбайсан бөгөөд нийт дугаарын 5 хувьд нь хэвлэмэл контент буюу комик хэвлэгдэжбайжээ. Харин хамгийн их буюу 69,2 хувьд хүүхдэд зориулсан IQ таавар, амьтныертөнц, зурж сурцгаая, чи үүнийг мэдэх үү? Гэх зэрэг булангуудыг бэлтгэнхүргэдэг байжээ. Бусад буюу 25,8 хувьд нь энтертайнмент мэдээ мэдээллүүдийгбагтаасан байна.График №:5 Сурагч сонины дугааруудад хэвлэгдсэн комикын судалгаа: Сурагч сонины 2005-2013 оны дугааруудыг судалж үзэхэд хүүхдэдзориулсан 2-3 хуудас байгаа ч үүнд туссан комик, зурагт ном нь он ахих тусамбагассаар зарим онуудад бараг байхгүй хэлж болохоор байсан. 2008, 2010 оныдугааруудад комик огт хэвлэгдээгүй бөгөөд өмнө хэвлэгдэж байсан комикуудынагуулгын хувьд янз бүр ба ан амьтан, байгаль, найз нөхдийн тухай илүү бичсэнбайна.Симба сонины дугааруудад хийсэн судалгаа:Хүснэгт № 6 /Симба сонины дугааруудад хийсэн судалгаа/:


109МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Хүснэгт № 7 /Симба сонины дугааруудад хийсэн судалгаа:Уг сонинд комикыг хар болон өнгөтэй хоёрыг хослуулан дугаар бүрд 2-4комик оруулж өгчээ. Мөн комик нь бага талбайд болон том талбайд, хөндлөн,босоо зэрэг янз бүрийн хэлбэрээр хэвлэгдсэн байв.Монголд гарч буй комикуудыг авч үзвэл сүүлийн жилүүдэд өмнөх үеэс илүүолон тоогоор хэвлэгдэж байна. Гэсэн хэдий ч нийт хүүхэд багачуудын хэрэглээгбүрэн хангаж чадахгүй түвшинд байсаар байна. Учир нь манай улсын контентынзах зээлийн дийлэнх хувийг гадны бүтээлүүд эзэлдэг. Дөнгөж боловсорч, ухаанорж байгаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цахим хэрэглээ маш их болсонтойхолбоотойгоор гадаад хүүхэлдэйн кино үзэх, гадаад хэл монгол хэл хоёрыг хагасдутуу эзэмшиж монгол ёс заншлаа мэдэхгүй байх зэрэг хэт даяаршлын сөрөг үрдагаварууд гардаг. Тиймээс тэднийг монгол өв соёлоо шингээсэн, сонирхолтойбайдлаар буюу үзэж буй зүйлээр нь дамжуулан сонирхлыг нь татах, нөлөөлөххэрэгцээ шаардлага цаг минут тутамд өсөн нэмэгдэж байна. Цаашлаад түүгээрээдамжуулан хүүхдийг төлөвшүүлэх гэсэн нэгэн зорилгын хүрээнд бүтээгдэж байхнь чухал .Хүүхэд залуучуудын дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй уншигддаг. Мөн 2005-2021 он хүртэл хэвлэгдэж буй “Чингис хаан”, “Динза”, “Цондоолой Цүндээлэй”,“Майдар”, “Бумбардай”, “Мост” зэрэг монголын комикын хөгжлийг тодорхойлохцувралуудыг он дараалал болон хэвлэгдсэн байдлыг авч үзвэл:График №8 /Комикын хэвлэгдсэн он дарааллын судалгаа/


110МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Эдгээр цуврал комикын хэвлэсэн онд ажиглалт хийлээ.- “Динза” комикын хэвлэгдсэн он өөр өөр байсан. Жишээ нь: Цуврал 1-24хүртэл 2013 онд, 25, 26-р цуврал нь 2015 онд, 27-34-р цуврал 2013 ондоо,35-р цуврал нь 2012 онд, 36-38-р цуврал 2015 он, 39-р цуврал 2013 он,40-42-р цуврал 2015 он, 43-р цуврал 2013 онд, 44-р цуврал 2014 онд, 45-46-р цуврал 2015 онд гэх мэтээр хэвлэсэн он нь өөр өөр байгаа юм.- “Цондоолой Цүндээлэй хоёр” 2013 онд хэвлэгдсэн.- “Майдар” 2013 онд хэвлэгдсэн.- “Ногун” 2014 онд 1-4-р цуврал, 5-9-р цуврал 2015 онд, 10-р цуврал 2016онд, 11-р цуврал 2015 онд, 12-13-р цуврал 2017 онд, 14-15-р цуврал 2018онд, 16-р цуврал 2019 онд, 18-р цуврал 2014 онд, 19-20-р цуврал 2020онд хэвлэгджээ.- “Бумбардай” 2015 онд 6 цуврал хэвлэгдэж гарсан.- “MOST” манга сэтгүүл 2017 онд нэг цуврал, 2018, 2020, 2021 онуудад нэгнэг цуврал гарчээ.Ногун цувралын агуулгад ажиглалт хийхэд: Ананд, Ногун найзыгаа дагажсавдгуудын нутгийг үзэхээр гуйж хамт явж байгаа нь байгаль ертөнцийн үзэгдэлюмсын учир шалтгааныг тайлах гэсэн гэнэн үзлийн илрэл бөгөөд хүүхдэдтанин мэдүүлэх ач холбогдолтой байна. Үжин Анандад хэлэлгүйгээр түүнийгсониучирхан дагаж явсан нь хүүхдийн танин мэдэх гэсэн хүсэл, сониуч зан илрэнгарсан. Ажигч, гярхай, овсгоотой, сэргэлэн болох нь галын савдгийн цэргүүдийнмөрийг мөшгөж байгаагаар илэрч байна. Амьдралын жам ёс, аж байдалд сургахталаар хог бохирдлоо түүж дахин боловсруулж байгаагаар илэрч байна. Галынсавдгийн цэргүүд Үжин, Ананд хоёрыг хараад эзэндээ хэлэхээр яаран явж өгсөнүүрэг даалгаврыг нь биелүүлж байгаагаар нь эзнээ хүндлэх хүндлэл, мөн хэлсэнүгнээс нь зөрдөггүй авууштай зан чанар илэрч байна.Монголын орчин үеийн комик бүтээлүүдээр дамжуулан үндэсний өв соёл,түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршижбуй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэйтанилцуулж, олон улсад улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болохболомжтой юм. Мөн төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлж ердийн уншигчийгтөсөөллийн гайхамшигт ертөнцөд аваачдаг гэдгээрээ давуу тал болно. Энэхүүсудалгааны хүрээнд уншигч хүүхэд багачуудад зориулан бүтээгдэж буй цувралкомик номнуудын агуулгад ажиглалт хийж үзэхэд:“ДИНЗА” комик /зурагт ном/-ын агуулгыг үзвэл:Манайд гарч буй хүүхдэд зориулсан комикуудын тухай: Динза комик нь 46цувралаас бүтэх бөгөөд бүх л хэцүү бараг боломжгүй нөхцөл байдлуудыг эрзориг, хурц ухаанаараа даван гардаг Жижгээ хүү болон түүний динозавр Динзанарын тухай өгүүлдэг.“Динза” цуврал комик:График №9 /Динза цувралын судалгаа/


111МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Динза” комикын нийт хэвлэгдсэн цувралд ажиглалт хийхэд хэвлэсэн он өөрөөр байсан. Жишээ нь: Цуврал 1-24 хүртэл 2013 онд, 25, 26-р цуврал нь 2015онд, 27-34-р цуврал 2013 ондоо, 35-р цуврал нь 2012 онд, 36-38-р цуврал 2015он, 39-р цуврал 2013 он, 40-42-р цуврал 2015 он, 43-р цуврал 2013 онд, 44-рцуврал 2014 онд, 45-46-р цуврал 2015 онд гэх мэтээр хэвлэсэн он нь өөр өөрбайгаа юм.Цувралуудерөнхийдөөэртнийсоёлиргэншил,дэлхийнтүүх,сансарогторгуй,ертөнцийн бодит байдлыг багтаах юм. Миний сонгож авсан Динза комикын 36дах цуврал нь бусад цувралын адил Жижгээ хүү, түүний динозавр Динза нарынбас нэг өнгөрсөнд болсон үйл явдлын тухай өгүүлнэ. Дэлхийн мөстлөгийн үеэсөмнөх түүх, монголын түүхийг сонирхолтой хэлбэрээр таниулдаг, экологийнхүмүүжил хүүхдэд төлөвшүүлж чаддаг, үерхэл нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийгхүүхэд багачуудад ойлгуулахыг зорьжээ. Энэхүү цувралыг уншсанаар сургуулийн дунд насны хүүхдүүд үүх түүхээмэдэж авах, аль цаг үед монгол улсад болон дэлхийд ямар үйл явдал болжбайсан гэдгийг бяцхан Динза болон түүний найз Жижгээгийн тусламжтайгааролж мэдэн, танин мэдэхүйн талын мэдлэгээ дээшлүүлж байна. Мөн тухайнцувралын бусад дүрүүдээр дамжуулан сайхан сэтгэл, харгис муухай зан, хүндтуслах сэтгэл, хүнийг чадах муу санаа, аливааг хэцүүг даван туулах сайн муузүйлийг бүгдийг мэдэж танин сайн зүйлсээс суралцан, муу зүйлийг сургамжавч хийхгүй байх зэргийг сургамжилсан нь хүүхэд багачуудад ач холбогдолтойбайна.Дээрх комикуудаас гадна үед 2013 оноос хойш одоог хүртэл хамгийн олонцуврал хэвлэгдсэн болон хүүхэд залуучуудын дунд түгээмэл уншигддаг цувралкомикуудыг тусгайлан ажиглавал:


112МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37График №10 /комикын агуулгын тухай судалгаа/Монгол комик номын гол агуулга нь адал явдалт, үнэнч нөхөрлөлийг голдуутусгаж өгдөг байсан бол Чингис хаан комик нь нийт 20 цуврал ба “МНТ” зохиолыгхүүхдүүд үзээд амархан ойлгох талаас нь хэл яриаг хялбаршуулж түүхийн тухаймэдлэгтэй болоход тулгуурласан байгаа бол Ногуны 20 цуврал нь найз нөхөдболон ан амьтдыг хайрлах, байгалиа хайрлах тухай цуврал юм. Динза нь 46цувралын турш сайн найзуудын адал явдалт цуврал ба цаг хугацаагаар аялантүүхэн хүмүүстэй уулзаж буйгаар дүрслэхээс гадна найз гэдэг ямар чухал болохтухай гардаг. Цондоолой Цүндээлэй хоёр нь 21 цувралын турш шинэ шинэүйл явдал өрнөх ба хоёр найзын адал явдал, нөхөрлөл хүчтэй гэдгийг хүүхэдбагачуудад ойлгуулахыг зорьжээ.График №11 /комикын агуулгын тухай судалгаа/


113МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37“Бумбардай комик” нь зургаан цуврал ба мэдлэг олгох зориулалттай таван,найз нөхдийн тухай нэг цуврал, “Ариухай” нь мэдлэг олгох зорилгоор хоёрцуврал, “Майдар” цуврал нь мэдлэг олгох 6% адал явдал , байгалиа хайрлахсэдэвтэй нэг цуврал гарсан байна. Түүхэн цувралаас “МНТ” дөрөв, Мандухайсэцэн хатан нэг, Гэсэр, Жангар нэг, адал явдалт зохиол нь “Борхүү ОдхүүТөмөрхүү гурав” гурван цуврал гарсан ба амьтдыг хайрлах сэдэвтэй “Том жаал”комик хоёр цуврал гарсан байна.Дээрх комикуудын уншигчдын насны ангиллын хувьд судалахад:График №12 /комикын уншигчдын насны судалгаа/График №13 /комикын уншигчдын насны судалгаа/“Ногун” комикыг 3-аас дээш насны хүүхдүүдэд уншиж өгөхөд тохиромжтойбол “Цондоолой Цүндээлэй 2” комик 4-өөс дээш насныханд тохиромжтой.“Динза” цуврал 6-12 насныханд, “Бумбардай” 6-12 насныханд, “Майдар” цувралмөн 6-12 наснынханд, “Чингис хаан” цувралыг 12-оос дээш насныхан уншвалилүү тохиромжтой. “MOST” цуврал манга сэтгүүл өсвөр насныханд зориулагдсанбайна.Орчин үеийн хүүхдүүд видео тоглоом тоглох, интернэтээр хэсэх, кино,аниме үзэх зэрэг утас, компьютероос холдохгүй байх шалтгаан олон бий.Хүүхдийн сонирхлыг татаж чадах ихэнх зүйлс зөвхөн компьютерын дэлгэцийнцаана байгаа учраас олон цагаар дижитал төхөөрөмж ашиглах шалтгаан болдог.Тиймээс хүүхдийг номд дуртай болгох, ном уншихыг тэдний амьдралын энгийндадал хэвшил болгоход чиглэсэн үйл ажиллагааг гэр бүлийн нөхцөлд байнга


114МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй,түүний мэдлэгийг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх, зан суртахууныг цэвэрариун байлгах, түүний авьяас чадварыг нээж өгөхөд сайнаар нөлөөлөх юм.Гадны орчуулгын комикыг унших бус өөрсдийн баялаг түүхийг бүтээсэнүндэсний баатруудыг бүтээж түүгээрээ жинхэнэ монгол иргэнийг бий болгох ньнэн тэргүүний асуудал болоод байна.Дүгнэлт: Бид хүүхдүүдийн үзэж харж буй зүйлээр нь дамжуулан тэдний хөгжилтөлөвшилд нөлөөлөх нь нэн тэргүүний асуудал. Гэвч үүний хэрэгцээг бүрэнхангаж чадахгүй байгаа нь ажиглагдав. Хэрвээ бид илүү олон хүүхдэд зориулсанбүтээл туурвиж түүнийгээ бүхий л давхаргын /амьдралын түвшин/ хүүхдүүдэдхүргэж, хүртээснээрээ орчин үеийн хүүхдийн уран зохиолд оруулж буй хувьнэмэр болно. Шинэ эрин үеийн хүүхэд залуусын шаардлагад нийцэхүйц зохиолбүтээлүүдийг туурвиж түүгээр дамжуулан хүүхэд багачуудаа хөгжүүлэх нь нэнтэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Тийм ч учраас хүүхдийн контентбүтээхэд судалгаа шинжилгээнд үндэслэсэн, боловсролын бодлоготой уялдсан,боловсрол болон медиа салбарын хамтын ажиллагаа, зохих хууль, стандарттайбайхыг анхаарах нь зүйтэй.Бидний судалгааны хүрээнд голчлон авч үзэх үеийнхэн бол Z болон Альфа/Alpha/ үе. Эдгээр үеүдэд төрсөн иргэд одоо хүүхэд насандаа байгаа буюу одооөсөн торниж, уран зохиолын хичээлийг үзэж буй шинэ үеийнхэн бөгөөд дижиталконтентын гол хэрэглэгчид юм. Энэ оны байдлаар манай орны нийт хүн амын35,6 хувийг Z үеийнхэн, 32,1 хувийг Альфа үеийнхэн эзэлж байна. Өөрөөрхэлбэл, нийт хүн амын 60-аас дээш хувийг мэдээллийн шинэ технологийнүеийнхэн эзэлж байгаа юм. Дийлэнх хувийг эзэлж буй шинэ эриний залуусынoнцлoгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэнболовсрол олгох шаардлагатай бөгөөд хүүхдийн уран зохиол ч үүнд хамаарна.Энэхүү судалгааны хүрээнд 1970-2021 он хүртэл монголд хэвлэгдэж эхэлсэнкомикуудын агуулга, дүр дүрслэл, уншигчдын нас зэрэгт судалгаа хийлээ.1970 оноос эхлэн комик нь өөрийн дүр төрхөө ерөнхийд олж эхэлсэн гэжболно. Харин үүнээс хойш сонингуудад арын нүүрэнд болон бие даасан комикном хэлбэрээр хэвлэгдэж байсан ч 2010 оноос хойш хэвлэгдсэн тооны хувьдолширч эхэлжээ. Энэхүү судалгааны хүрээнд тусгайлан Цох, Симба, Сурагчсонингуудыг авч үзсэн. Дээрхи сонингууд дахь контентын 20-30 хувийг нь комикэзлэж байсан бол агуулгын тухайд найз нөхөд, ан амьтад, байгаль эх дэлхийгээд танин мэдэхүйн ач холбогдолтой комикууд хэвлэгддэг байжээ.Бие даасан комикууд болох “Бумбардайг”, “Ногун” 19 цуврал, “ЦондоолойЦүндээлэй” 21 цуврал, “Чингис хаан”, “Динза”-ын 21 цуврал, ажиглалт судалгаахийсэн болно. Контентуудын хувьд: байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах,гэр бүлийн өдөр тутмын харилцаа, найз нөхөрлөлийн тухай гэсэн цөөнагуулгын хүрээнд багтсан бөгөөд дүрийн хувьд хүүхдүүдийн дуртай амьтдыгсонгон тэдгээрийг орчин үеийн хэлбэрт оруулж дүрсэлсэн. Мөн монгол ардынаман зохиол дахь үлгэр болон дуу, шүлэг, оньсого зэргийг технологи ашиглан


115МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37шинэчилсэн хэлбэрт оруулан хүүхэд багачуудын сонирхолд нийцүүлэн бүтээжөгсөн онцлогтой байна. Уншигчдын насны хувьд 3-12 насны хүүхдүүдэдзориулсан байна. Мэдээж энэ насны хүүхдүүдэд эх хэлээ хүндэтгэж эх орон,хайрлах хандлага бий болгоход үзэж, уншиж буй зүйлээр нь дамжуулан олгохнь чухал. Тиймээс үндэсний чанартай, шинэлэг, цаг үедээ зохицсон контентбүтээх шаардлага цаг үргэлж тулгарсаар байна. Хүүхдийн ертөнцийг хүндэтгэж,хүүхдийн нүдээр хардаг, тулгамдсан асуудлыг контентоороо дамжуулж нийгэмддэвшүүлдэг, нийгэм цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг контентбүтээгчид хэрэгтэй байна. Комик ном нь дан ганц хүүхэд багачуудын биш насанхүрэгчдэд мэдлэг мэдээлэл олгохоос гадна тэдний сэтгэлгээг задалдаг. Комикномыг хүүхэд багачуудад зөвхөн зургийг нь харуулж зугаацуулах зорилгоор эцэгэхчүүд худалдан авдаггэх түгээмэл ойлголт бий. Гэтэл үгүй юм тус номын зургаардамжуулан аль ч насны хүүхэд боловсрол, хүмүүжил зэргийг авах боломжтой.Ашигласан бүтээлийн жагсаалтPatrick Lo., Ya-Pin Lyu. (2021). Measuring the educational value of comic booksfrom the school librarians’ perspective: A region- wide quantitative study inTaiwan // https://journals.sagepub.com/doi/full/10.1177/0961000620983430McCloud S. (1994). Understanding Comics: The Invisible Art. New York. HarperCollins & amp; Kitchen Sink Press. P.44.Witek J (1989). Comic Books as History: The Narrative Art of Jack Jackson, ArtSpiegelman, and Harvey Pekar. Jackson, MI: University of Press of Mississippi. p.24.Ellman N. (1979). Comics in the classroom. Audio Visual Instruction 24(5): p.24–25.Ellis A., Highsmith D. (2000). About face: Comic books in library literature. SerialsReview 26(2): p.21–43.Weiner RG, Syma CK (2013). Introduction. In: Syma CK, Weiner RG (eds) Graphic Novels in the Classroom: Essays on the Educational Power of SequentialArt. North Caroline, NC: McFarland & Company, p.1–10.Morrison TG, Bryan G, Chilcoat GW. (2000). Using student-generated comicbooks in the classroom. Journal of Adolescent & Adult Literacy 45(8).Anina Bennett, Comic Book Learning Portal. (2018), https://www.bigredhair.com/Karen Ferreira. (2020). Understanding children’s books age groups.Эх материалууд: 1. “Ногун” цуврал комик /19 цуврал/2. “Динза” цуврал комик /21 цуврал/3. “Цондоолой Цүндээлэй” /21 цуврал/4. “Майдар” комик5. “Чингис хаан” комик6. “Цох”7. “Сурагч”8. “Симба”


116МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Abstract: Modern children and young people live in a rapidly evolving world. Given thatthey are growing up in an era of constantly changing and evolving technology, it isessential to study the content they consume. Therefore, this research examines thedevelopmental stage of comics in Mongolia. Comics today serve not only as entertainment but also as a tool for imparting knowledge and fostering positive attitudes inchildren. In Mongolia, the first full-length comic book is believed to have emerged inthe 1990s. For instance, in 1993, an independent comic book titled “The Adventuresof Borkhuu, Odkhuu, and Tumurkhuu” by S. Tsogtbayar was published. Before this,the comics were smaller in size, often taking up ¼ or ½ of a newspaper page. Theillustrations of books are closely related to the content and have the significance ofclarifying and completing things that are not fully mentioned or are vaguely mentionedin the book. The illustrations of books give children the opportunity to fully understandthe text and support their interest in books. The illustrations in books have the uniqueability to expand children's imaginations about things they have not seen. Therefore,this study has been conducted on comic books.Keywords: Modernity, technology, comics, new generation, children’s literature


117МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ВАНЧИНБАЛЫН ИНЖАННАШИЙН “ХӨХ СУДАР” РОМАНЫ ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙН ХЭЛНИЙ ОНЦЛОГГ.Нарантунгалаг1И.Даваадорж2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй:Уран зохиолын хэл, дүр баатрын яриа нь дүр бүтээн тодруулах, тухайнбаатар болон зохиолчийн үзэл санааг илэрхийлэх үндсэн арга хэрэгсэл болдогучир утга зохиолын онолын сэтгэлгээний бүхий л түүхийн туршид аливаазохиол бүтээлийн хэл найруулгад онцгой анхаарал хандуулж, судлан шинжилжирсэн байдаг. Уг өгүүлэлд бид их зохиолч В.Инжаннаши “Хөх судар” романдЧингис хааны дүр, тэр дундаа Их эзэн хааны хэл, яриаг хэрхэн бүтээснийгшинжиллээ. Дүр, баатрын хэл нь тухайн дүрийн бодол, үзэл санаа болон хэвшинжийг илэрхийлэх, зохиолч дүрийг бүтээхдээ зайлшгүй анхаарах чухалхэсэг учир Чингис хааны дүрийн үглэл болон харилцан яриа, үл гадагш илрэхбаатрын дотоод яриа болох өчил зэргийг шинжлэн үзэж, тухайн баатрын хэляриагаар дамжуулан хэрхэн дүрийг урлан бүтээснийг судлах юм. Ийн үзэхэдмагтаал, билиг сургаал, зарлиг, мэргэ төлгө тайлах, гашуудлын шүлэг зэрэг хэннэгнээс хариу үл хүсэх үглэл ярианд хамаарах зохиомжийн нэгж түгээмэл илэрчбайна. Мөн үүний зэрэгцээ зохиолч харилцан яриагаар дүрийг тодруулж, бусаддүр, баатартай харилцах үеийн нүүрний хувирал, биеийн хэлэмжээр хоймсондүрслэн үзүүлжээ.Түлхүүр үг: Дүрийн хэл, харилцан болон ганцаарчилсан яриа, зарлиг,хааны хэв шинжУдиртгал:Алтан ургийн тайж Ванчинбалын Инжаннаши 1837 онд Түмэд баруунхошууны Зостын чуулганд бичгийн соёлтой язгууртны гэр бүлд төрж баганаснаас эцгийн хураасан монгол, нангиад, манж, төвөд, самгарди хэлээр бичсэнсудар бичиг, түүх шастирыг уншин орчуулж, зураг зуран, шүлэг зохиож байжээ.В.Инжаннаши 1857 оноос “Хөх судар”-аа туурвин бичихийн төлөө холбогдохэртний ном судрыг уншиж эхэлсэн бөгөөд Бүрэнт Засагчийн IV он буюу 1865оноос эхлэн “Хөх судар”-аа бичсэн байна.“Их Юань улсын мандсан төрийн Хөх судар”-ын Товчит тольтод “Инжаннашиминий бие гучин наснаас улирал муудаж, итгэж зарцалсан гэрийн боол наргэрийн хөрөнгийг зуун зүйлээр хулгуун хонжиж, бас гадна болбоос худалдаа1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Утга зохиол,урлаг судлалын тэнхим. 2 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Утга зохиол,урлаг судлалын тэнхим.


118МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37арилжаа эх үнийг гээж, тариа төмс алдаж, дотор бөгөөс эм үр үхэж... эл үйлдөчүүхэн ч эсрэггүй 34 насалж, өөрийн үйлд тэнчүүрэн хорсож, нэн бодохуйд нэнцухалдан, улам санахуйд улам бачимдан, арай эс өвчин олохуйд хүрснээ ... энэсэтгэлийг юугаар ч саатуулан чадахгүйдээ, бичиг утгыг эрсээр харин тохиолболж урьдын эцэг ноёны цөлбөн байсан “Их Юань улсын мандсан төрийн Хөхсудар”-ыг залган бүрэн болгон... найман бүлгээс дорогш залган цөлбөн бичиж,манай монгол тоотонд түмэн үе хоцруулж, монгол тоотон цугаар уг үндэс, язгуурудмаа мэдтүгэй” хэмээжээ.В.Инжаннашийн “Хөх судар” романы судалгаа анхлан Г.Эрдэнэтогтох,Б.Содбилиг нарын гар бичмэл сурвалжлан цуглуулах ажлаар эхэлснээс хойшМонгол улс, БНХАУ зэрэг өрнө, дорнын олон эрдэмтэд уг романыг судалсанбөгөөд БНХАУ-д 1957 оноос Өвөр монголд В.Инжаннаши судлалд эрдэмтэнГ.Эрдэнэтогтох (1987)3, Б.Содбилэг (1985)4, Ф.Намжилцэвээн (1959)5, Х.Буянбат(1981)6, Б.Гэрэлт (1998)7, Т.Дэсрэйжав (1993)8, Б.Залгаа (2010)9, Хас (1995)10, Б.Эрдэнэхад (2011)11 зэрэг судлаачид, Монгол улсад академич Ц.Дамдинсүрэн(1959)12, Д.Цэрэнсодном (2002)13 доктор Л.Хүрэлбаатар (1996)14, Ц.Хасбаатар(1976)15, Г.Жамсранжав (1968)16, Б.Хишигсүх (2001)17, С.Өлзийсайхан (2013)18, П.Нармандах (2012)19, В.Янжиндулам (2016)20, зэрэг олон судлаач эрдэмтэд“Хөх судар” романы агуулга, утга санаа, зохиомж, түүхэн ба уран сайхны дүр,аман зохиолтой холбогдох болон эх бичгийн талаас судалж, доктор Ч.Жүгдэр(1972)21 философи-түүхийн үүднээс, доктор Ж.Төмөрбаатар (2012)22 зохиолчийнертөнцийг үзэх үзэл, ялангуяа гоо зүйн сэтгэлгээнийх нь талаас, доктор Х.Нямбууугсаатан судлалын зарим асуудал зэргийг нь тус тус судалсан байна.Чингис хааны дүрийн онцлогийн талаар судалсан олон эрдэмтдийнбүтээлээс цохон дурдвал эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны дүр бол түүхтхүний суурь дээр урлан бүтээсэн урлагийн дүр мөн. Энэ дүр нь түүхийн үнэнмөн шинжтэй мөртөө бас гүн зузаан хүслэнгийн өнгө будагтай байгаагаарааөнгөрсний түүхэн найруулал дахь Чингис хааны дүрээс эрс ялгагдана.3 Эрдэнэтогтох, Г. (1987). Инжаннаши. Хөх хот 4 Содбилиг, Б. (1985) Содбилигийн зохиолын түүвэр 5 Намжилцэвээн, Ф. (1959) Хөх сударын судлал,Улаанбаатар 6 Буянбат, Х. (1981) Инжаннаши ба түүний Хөх судар, Хөх хот 7 Гэрэлт, Б. (1998) Монгол утга зохиолын онол өгүүлэхийн түүхэн шинжилгээ. Хөх хот 8 Дэсрэйжав (1993 )Их зохиолч Инжаннаши, Бээжин 9 Залгаа (2010 )Инжаннашийн оны бичиг,Улаанбаатар 10 Хас(1995) Инжаннашийн гүн ухааны үзэл санааны тогтолцоо. Алтан түлхүүр. №3 11 Эрдэнхад (2011)Төгс зохицонгуй туурвих ухаан, Улаанбаатар 12 Дамдинсүрэн, Ц. (1959 ) Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив. Улаанбаатар 13 Цэрэнсодном, Д. (2002) Монголын уран зохиолын тойм.Улаанбаатар 14 Хүрэлбаатар, Л. (1996 ) Огторгуйн цагаан гарди II боть.Улаанбаатар 15 Хасбаатар, Ц. (1976) Уран зохиолын тухай, Улаанбаатар 16 Дамдинсүрэн, Ц. (1968) Монголын уран зохиолын тойм, III боть.Улаанбаатар 17 Хишигсүх, Б. (2001) Хөх сударын хоёр эхийн уран сайхны харьцуулсан судалгаа. Улаанбаатар 18 Өлзийсайхан, С. (2013) Хөх судар хийгээд аман зохиолын уламжлал шинэчлэл, Хөх хот 19 Нармандах, П. (2012) Инжаннаштйн “Нэгэн давхар асар”-ын уран дүрслэлийн шинжлэл, Хөх хот 20 Янжиндулам, В. (2016) “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” романы дүрийн судалгаа.Улаанбаатар 21 Жүгдэр, Ч. (1972)XIX-XXзууны зааг дахь монголын нийгэм, улс төр, философи сэтгэлгээнийхөгжил, Улаанбаатар 22 Төмөрбаатар, Ж. (2012) Монголчуудын гоо сайхны сэтгэлгээний түүхэн тойм, Улаанбаатар


119МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37В.Инжаннаши Чингис хааны дүрийг бүтээхдээ түүний түүхт үйл ажиллагаагаарараг яс болгож, нийгмийн хүслэнгээр түүнд мах цус ургуулснаас энэхүү уран дүрнь бүтсэн юм” (Сайшаалт, 1997, х.749-757) хэмээжээ.Мөн профессор С.Байгалсайхан “В.Инжаннашийн “Хөх судар” романдЧингис хаан бол XIII зууны үеийн байлдан дагуулагч түүхт хүн биш, “Монголыннууц товчоо”-нд гардаг язгууртны төлөөлөгч биш, монголын тусгаар тогтнолынтөлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэгч тарж бутарсан олон аймаг улсынүргэлжийн дайн дажныг дарж, үндэсний нэгдэл бэхжилтийн төлөө тэмцэгчийндүр. Зохиолч бодит хэрэг явдлаар хөөн он цагийг ултай суурьтай нягтлан олж,түүнийг эш үндэс болгон, амьдарч асан түүхэн нөхцөл байдлыг өмнөх үеийнтүүхэн сургамжтай нягт уяж өгсөн тул Чингисийн дүрийг “түүхэн дүр биш” гэжүнэлэх нь өрөөсгөл юм” (Байгалсайхан, 1998, х. 45 ) гэж дүгнэсэн.Эрдэмтэн В.Янжиндулам Чингис хаан түүхэнд товойн гарсны адил “Хөхсудар” романд ч давтагдашгүй шинж чанартай, хэв шинжит дүр болсон гэжүзжээ (Янжиндулам, 2016, х.42).Эндээс харвал эдгээр эрдэмтэн, судлаачид их зохиолч В.Инжаннаши Чингисхааны дүрийг бүтээхдээ түүхэн хүний байр байдлыг уран дүр болгон чадмагболовсруулсныг онцолжээ.“Зохиолчид нэг ба гуравдугаар биеэс хүүрнэх аргаар дүрийн гадаад төрх,бодол санаа, үйлдлийг үзүүлдэг. Дүрийн үйлдэл буюу тэд юу хийсэн, дүрийнхэл яриа буюу тэд юу гэж хэлсэн, дүрийн ухамсар буюу тэд юу гэж бодсон,мэдэрсэн...” (Нандинбилиг, 2018, х.27) талаар тусган харж, зохиолч тухайндүрийг хэрхэн бүтээсэн, мөн дүрийн хэв шинж бусад дүрээс ялгарах талыг ажинхарж болно. “Хөх судар” роман дахь Чингис хааны хэл, яриаг шинжлэн үзэхэддараах байдлаар ангилан судлах боломжтой байна.Үглэл яриаЗохиолын зохиомжийн нэгэн хэсэг, дүрслэлийн яруу хэрэглүүр үглэл яриань ямар нэгэн хариуг харилцагч ба сонсогчоос шаардахгүйгээр өөртөө юм уу,бусдад хандаж хэлсэн, нэг талын ганцаарчилсан яриаг үглэл яриа гэнэ.“Хөх судар” романд эзэн хаан хүний дүрийн онцлогийг урлах, тухайн дүрийнзан төрх, намба байдлыг бүтээхдээ ард олон, шадар түшмэд, өрлөг баатруудад,элч нарт хандан зарлиг, тушаал буулгасан зүйлс их зонхи байна. Жишээлэнүзвэл, Хөх судар романы 48 дугаар бүлэгт улаан хулгана жил, Их Монгол улсынарван нэгдүгээр оны (1217) шинийн нэгний луу цагт өргөмжлөх хуримын жүнхэнгэрэг дуурьсаж, Богд эзэн эрдэнийн сууринд залраад, өндөр их наст хөгшдийгтэтгэх, ялтныг чөлөөлөх зарлиг буулгаж, гавьяат баатруудыг шагнадаг.…миний харьяат улсын жаран наснаас дээшид дан хувь, далан наснаас дээшид давхар хувь, наян наснаас дээшид гурван хувь, ерэн наснаас дээшид дөрвөн хувь, зуун наснаас дээшид таван хувь, зуун арван наснаас дээшийг надад бараадуул өвөрмөц шагнамуй. Зуун хорин наснаас дээшийг олмогц урьд улсын Го лао (улсын өтгөс хэмээх үг. хөр.) цол өргөж, таяг тулуулан надад бараадуул, өөр өргөмжлөл буй


120МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37(Инжаннаши III, 2009, х.64).Дээрх хэсэгт их эзэн хаан өөрийн албат иргэд, өтгөс хөгшдийг хайрлан энэрчбуйг харж болно. Мөн үүний зэрэгцээ хатгалдах дайсан зүг дайрч, өшөөтнийгномхруулах талаар зарлигласан шинжтэй үглэл яриа байна. Жишээ нь романы31дүгээр бүлэгт Тайзу Жамухад үйлдэх цаазыг тушаан зарлигласан байна....Төдий Тайзу Жамухыг үзээд их л хилэн төрж зандран өгүүлрүүн, “Долоон улсад морь арилжсан буртаг боол, аль улсыг хүрвээс аль улсыг мөхөөсөн өлзий бус амьтан. Чиний гараар хэдий чинээхэн аймгийг мөхүүлснээ чи өөрөө эгүүлж үзэгдэхүй! Нэн бас Хэрэйдийн ван чамд өчүүхэн ч муугүй. Амийг чинь авран тэжээсэн тийнхүү ачит хүнийг чи хэрхэн түвдэж цавчин алав? Бас энэ Найман улсыг чи өдөөж энэ мэтэд хүргээд бас бус улсыг авч урвах нь дэлхий дахинаа энэ мэт зальхай харгис журамгүй боол бас буй буюу?” хэмээн хоёр чихэнд зэв хатгаж, гар хөлийн хурууг цөм огтлуулан хориул тэргэнд хориулж “Улсад эгсэн хойно Хэ Вангийн хүүрийн өмнө огтчин алахыг хүлээ!” хэмээн ач Арт, Хусуур хоёрыг нэгэнтээ алсан тул хүүр ба толгойтой, түүний өвгөдийн хүүрт аваачиж оршуул! хэмээн захиж...(Инжаннаши III, 2009, х.225)Уг хэсэгт Тайзу Жамухыг барин авсны дараагаар үйлдсэн гэмийг тоочинбүртгэж, цаазалж буйг дээрх үглэл ярианаас тод харж болно. “Хөх судар” романдЧингис хааны дүрийг бүтээхдээ эзэн хаан өгөөмөр хишгээ хайрлан буулгах,өшөөтөн дайсныг цаазлан шийтгэх, харь дайсныг дарах арга юуг зарлигданбуулгаж буй үглэл яриагаар тодотгож өгчээ.Мөн романд Чингис хаан халдах ирэх дайсан, дагаар орох улсын элчидзарлиглах, өөрийн элч, цэргийн жанжин баатдыг томилон зарлиг хүргүүлэхбайдлаар хааны хэл, үгийг тэмдэглэсэн нь бий. Жишээ нь 22 дугаар бүлэгтАлтан улсын хаан Ваньянь Сюнь элч зарж, эедэхийг гуйхад хаан Зэлмэ, Замбалхоёулд хариу зарлиг үүрүүлэн илгээдэг. Уг зарлигт:...Монгол улсын Чингис хааны зарлиг, Алтан улсын эзэн сайдад илгээв... Үүнд чи бас ухахгүй бөгөөд дахин дахин эедэхийг гуймуй. Хэрэв хоосон их нэрээн байж, амь биеэ хамгаалсугай хэмээхүл та хаан хэмээхээ байгаад, Шаньдун, Хэбэй-гийн олон хотоо надад өргөж тушааваас, би чамайг нэгэн ван өргөөд, уртад амар суулгасугай. Ийн боловч, миний олон жанжин цэргийн чийрэг уур ер мохохгүй, онц чиний үндсийг таслан Алтаны иргэний сэтгэлийг цөхүүл, дэлхий дахиныг төв цэх болгомуй хэмээн намайг шаардаж үл зогсмуй. Эс итгэмжилбээс, манай ван сайдаас асуун мэдэж, жич миний хариу буулгасан зарлигийг хянан үз хэмээн бас миний хоёр түшмэлийг хотдоо залан аваачиж, жанжин нарт бэлэг хурим барьж, тэдний нүүрт найрлан гуйж байгтун. Би эндээс чамд баахан зам гаргаж өгсүгэй... (Инжаннаши III, 2009, х.26-28).


121МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Магтаал“Хөх судар” романд Чингис хаан ганцаар зарлигласан үглэл ярианы доторбаатад эрийг магтан сайшаасан магтаал орно. Жишээ нь Го ван Мохулиг ийнмагтдаг.Эдүгээ дэлхий дахины их хагасыг эзэлсэн бөгөөтөл, чиний зан санаа нэн урьдынхаас нарийн зөөлөн болж, хичээл зүтгэл улам хатан чанга болсон нь үнэхээр түмэн үеийн мэргэн баатар сайд мөн хэмээгээд мутраар архи хайрлаж ийн зарлиг болруун:Байлдаж танилцсан тайши Го ван Мохули миньБагаас жаргалан зовлонг хамт эдэлсээрБаруун зүүн өмнө умар дөрвөн зүгт дайлахуйяаБахдалт журам баатар явдал ах дүү мэтээрБаахан ч амуулгүй үхэн зүтгэж хүчилсээрБайгуулсан улсын хас төр бүтэж гараадБуур мөхөс намайг Дундад улсын хаан суулгавБарагдашгүй түмэн үеийн Хөх сударт хоцруулав (Инжаннаши III, 2009, х.86).Уг шүлэгт Го ван Мохулигийн бага залуу цагаас эхлэн цэрэг эрхлэн, улсыгтөвшитгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг тодотгон шүлэглэж, Эзэн богд Тайцзугмагтан өгүүлж буйгаар зохиомжилжээ. Энэхүү магтаалын шүлэг нь хаан хүнийард олон, цэрэг баатдыг хайрлан соёрхох, шийтгэн цээрлүүлэхийг эн тэнцүүлэхэрдэм чадлыг харуулж, дүрийг тодотгож байна.Билиг сургаалУлирлыг нээсэн Тайцзу богд Чингис хааны хэлсэн үг яриаг бүртгэн үзэхүйдбагагүй хэсгийг сурган соёсон, харилцан хэлэлцэж байгаад сургамжлан үлдээсэн“...чихний сонсгол, сэтгэлийн хичээл” (Инжаннаши III, 2009, х. 69) болгох билигсургаал эзэлнэ. Чингис хаан Оюут сэцэн тэргүүтэн түшмэддээ ийн соён сургажээ.... Сэцэн сайд улсын эрдэнэ, мэргэн эм гэрийн эрдэнэ. Баатар жанжин цэргийн эрдэнэ, багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ. Үйлс хэдий өчүүхэн боловч эс үүсгэвээс үл бүтэж, үр хэдий сайн төрөвч эс сурваас үл мэргэшиж, хүний хүндлэгдэх хөнгөлөгдөх өөрийн биед буй. Хүрдний эргүүлэх зогсоох маны гарт амуй. Тарган морийг эс тэжээхүл яахин эс турмуй. Тавтай нөхөр эс сэнхрүүлэхүл хэрхэн олж мэдмүй? Тааламжит хөвгүүнийг эс сургахул яахин үл зайдмуй? Тэвэрсэн эмээ эс сувихул хэрхэн эс самуурмуй? (Мөн тэнд).Мэргэ тавин, шинжин мэдэх эрдэм“Хөх судар”-т буй шашин шүлэг, зан үйлтэй холбогдох эзэн Чингис хаанынэгэн эрдэм ухаан нь дал зэргээр мэргэлэн хэрхэхийг шийдэх чадвар юм. Жишээнь Тайцзу богд далаар мэргэлэн их улсын нийслэлийг Дайдуд нүүлгэдэг. Мөнөөрийн биеийг шинжин мэдэж буйг доорх жишээнээс харж болно.


122МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Тэндээс цагаан сарын цагаалах өглөө Тайцзу Чингис хаан зуун зүйлийн ёслол хөгжим төгссөнд урьд бас хонин далыг өчүүхэн түлж, дээр эрдэнэ далын төлгийг барьж энэ жилийн хэргийг хянан үзээд сүүрс алдаж олон сайдад зарлиг болруун, “Энэ жил би хэдий чухал хэрэг авч гарч болохгүй. Алтан улсаас хонжоо олохгүйгээр үл баран, энэ жил миний биед гурван зүйлийн харшил буй. Тэргүүнд, тайхуугийн бие лагшинд өвчин эмгэгийн гаслан буй. Хоёрт, янагийн /ойр дотнын хөр./ дотроос урвах сөрөх хэрэг буй. Гуравт, зах хязгаарт хулгай худлын самуун буй” (Инжаннаши III, 2009, х. 83).Гашуудлын шүлэг“Хөх судар” романд эзэн Чингис хааны дүрийн хэлийг онцгой болгож буйнэг зүйл нь гашуудлын шүлэг юм. Чингис хааны тэнгэрт хальсан өөрийн хүлэгбаатар, дайсан улсын эзэн хаадад зориулан гашуудлын шүлэг хэлдэг. Жишээ ньХэрэйдийн Ван хан, Найманы Таян хаан, хүлэг тайбуу Буурал зэрэгт зориулангашуудаж шүлэглэдэг.Дараагаар хүлэг тайбуу Буурал цэргийн хүрээнд өвдөж бие өнгөрөв. Хаан ихэд гомдож, биеэр архи сацаж ийн зарлиг болруун:Хааж бүгж явахуй цагт Хадмаас минь өгсөн Буурал миньХартан дайснаа хаагдан гишгэлэгдэхүйд Халхавчийг минь барьсан буурал миньХас их төрийг бүтээхүйеэ Халуун амиа тэвчиж зүтгэсэн буурал миньХамаг улсыг хураан явахуйяа Халшралгүй үхэн зүтгэж бүтээсэн буурал минь (Инжаннаши III, 2009, х.151-152).Уг хэсэгт Буурал гэх нэгэн баатар эрээ алдаж буй Их эзний байр байдлыг“Хаан ихэд гомдож” хэмээн тодотгон өгүүлж, тэнгэр бологсдын биед архи сацахэртний зан үйлийн нэгэн улбааг зохиолч харуулжээ. Шүлэгт анх танилцсанхэргийн учрыг өгүүлээд, дайн байлдаанд гаргасан гавьяа зүтгэлийг тоочиншүлэглэсэн байна. Их эзэн Чингис хаан амьсгал татсан Ван ханд зориулан ийнгашуудан шүлэглэсэн хэмээн романд бичжээ.Дэд өглөө үнэхээр Тайцзу биеэр өрлөг сайдуудаа дагуулан залран ирээд малгайн залааг хөндөж, магшим нударга юугаа буулган манжлагат бүсээ өлгөж, маргалгүй архийг цацаж ийн хэмээн толгой холбон захируун, Залуу цагтаа заан мэт зантай анд чи бээр Залган хөгширмөгц зан санаа чинь хувилав, анд чи Засалтгүй муу хөвгүүнээ заан сургахгүй явсаар Зуурам туурганаар, заналтай Жамуха боолд хөнөөгдөв....


123МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37...Зальхай зусар Жамуха боолыг яавч алж өгсүгэй. Залуу эм, өнчин хүүхэн үрсийг чинь нийт бүгдийг Зуун өрхийг зарагдуулж залгамжлан өршөөж байнам. Зайддан явах завсрын сүнс чинь засарч амуугтун. Засаг цаазаар зайлсан Жамухыг алж өгсүгэй би. Засдаггүй миний үнэн ташаагаар занал чинь ханамуй за. Завсаргүй чиний сэтгэл санаа бээр зайлалгүй сонс! (Инжаннаши II, 2009, х.156).Дээрх гашуудлын шүлэгт Бууралд зориулсан шүлгийн адил анх тутам нүүручирч танилцсан байдлыг өгүүлж, удаах хэсэгт юуны учир тэнгэр болсон учрыгшүлэглэжээ. Мөн Жамухаас өсөл хяслыг авч, алж хөнөөх ам тангараг тавих ёс,өсийг эс авбаас сүнс үл амрах шүтлэг, итгэл бишрэлийн мөр улбаа ч харагдажбайна.Харилцан яриаЗохиолд тайцзу хаан дайн байлдааны арга тактик боловсруулах зэрэг аливхэргийг шийдэх, харь орны бичиг цэргийн эрдэмд гарамгүй түшмэд, жанждыгяриагаар шинжээд шагнан өөрийн талд авах зэрэг үйлдэлд харилцан яриаашигласан байна. Жишээ нь 35 дугаар бүлэгт Харлигуд улсын хаан Арслантайбайлдах арга учрыг Го ван Мохулитай ийн хэлэлцсэн байдаг.…Эзний айлдсан лав болов. Энэ дайсан лав манай цэргийг цөөн хэмээн хаахаар ирмүй. Эзэн зайлж тулсугай хэмээмүй юү, хүлээн тулсугай хэмээмүй юү?». Тайцзу өгүүлрүүн, «Энэ байдлыг үзэхэд зайлж завдахгүй болсон тул даруй бэхлэн хүлээж тулхуй нь эрхэм». Мохули өгүүлрүүн, «Эзний санаа нь боол миний санаа лугаа нийцэв. Манай цэрэг таван түмэн, тэдний цэрэг жаран түмэн, өдөр удахуйд тэд ашгийг алдмуй. Бидний цэрэг хэдэн сарын хүнс буй. Түр бэхлэн сахиж байдлыг үзэн арга хэрэглэсүгэй. Тэр хирд манай арван анги цэрэг мөн хүрч ирмүй. Мөн тэр цагт жич зөвлөсүгэй! ... (Инжаннаши II, 2009, х.297).Ийн байдлаар Тайцзу хаан Го ван Мохули нар харилцан ярилцах нь олонтоо.Го ванг чухалчлан үзэж зөвлөх, алив хэргийг даалгадгийг Алтан улсыг халдандовтолсон талаарх 21 дүгээр бүлгээс харж болно.Мөн “Хөх судар” романд эзэн хаан харь орны баатар, онцгой чадалт цэргийнхүмүүнийг харилцан ярилцаж, тэнсэн шинжээд өөрийн нэгэн жанжин болгодог.Алтан улсын Ван Цзиг барин авчирч, ийн ярилцдаг.Ван Цзи өгүүлрүүн... хаан мүшээж зарлиг болруун: “Би Алтан улсад ирснээс гурван жил болтол чамд адил тулж байлдсан нь нэг ч гарсангүй тул чамайг тоомсорлон хүсэж юаньшуайд хэлж амьд барьсан нь мөнхүү чиний эрдмийг хайрлан их хэргийг бүтээлгэж, нэрийг чинь хөх сударт үлдээсүгэй хэмээсэн бүлгээ. Буруудсан Алтан Улсын өөр зуураа, эцэг


124МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хөвүүн, ах дүү, эзэн түшмэл, боол зардас харилцан алалдаж байхад түүний өмнө үхээд ямар сайн нэр байх? Сайн эр хэмээгч зөвийг дагаж, үнэнийг туслан, бүтэх төрд зүтгэж, бүх улсыг засан чадваас түүнийг сая сайн эр хэмээх болой...” хэмээсэн нэгэн зэргийн зарлигт Ван Цзи дотор игтэлж /догдолж/ хөсөр сөгдөж өгүүлрүүн... хэмээсэнд хааны гэгээн их баярлаж, яаран хүлээсийг тайлуулж, энэ чухам чигч шударга хүн хэмээн даруй дутун цол соёрхож, барсын алтан тамга өгч иргэн монгол хоёр түмэн цэрэг өгч, Шаньси мужийг тогтоож, үнэн сэтгэлээ илтгэн их гавьяа байгуулагтун хэмээн даруй харсаар мордуулсанд... (Инжаннаши III, 2009, х. 11).Уг хэсэгт эзэн богд Чингис хаан харь дайсан улсын цэргийн гарамгай чадмагбаатрыг таньж мэдээд, үг хэлэлцэн шинжиж, цол шагнан өөрийн цэрэг болгожбайна. Энэхүү хэсгээс романд зохиолч Тайцзу богдын дүрийн хэв шинж, занбайдлыг бүтээхдээ чадал сайтыг шинжин, сэтгэлийг урвуулж, өөрийн цэрэгтнэгтгэх ухаантай чадалтай буйгаар бүтээжээ.Хаан хүний хэв төрх“Хөх судар” романд Чингис хааны өгүүлэх байдлыг тодорхой тодотгосонтэмдэг нэрээр илэрхийлж, бичил дүрслэл бүтээсэн байна. Энэхүү бичил дүрслэлнь хааны ярих үеийн хэв шинж, намба байдал, царай төрхийг тодорхойлжээ.Жишээ татан үзвэл хааны царай төрхийг доорх янзаар дүрслэн үзүүлжээ.• ... Энэрэлт царайгаар өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 16)• … дуудан өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.73)• ... Сүүрс алдаж өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.78)• ... Хүнд шан хайрлаж өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.117)• ... Их л уурсан өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.204)• ... Өөрийн биеэр сөгдөж сацаж ийн өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.223)• ... Хилэн төрж зандран өгүүлрүүн (Инжаннаши, 2009, х.225)• ... Өөрийн гараар архи сацаж энэрэнгүй царайгаар ийн өгүүлрүүн(Инжаннаши II, 2009, х. 226)• ... Тайцзу зээ хүүхэд нараа гараас барьж өгүүлрүүн (Инжаннаши II, 2009,х. 264)• ... Шөнө Тайцзу сүлд тэнгэр эцгийн өмнө есөн зул өргөж, хүж шатаанзалбиран өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 313)• ... Тайцзу их дуугаар өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х.316)• ... Тайцзу яаран гар сажин зогсоож өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 316)• ... Тайцзу өөрийн гараар шар хив авч тэр гөрөөсний хүзүүнд чимж захиранинээн өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 316)• Үүнд Тайцзу үзвээс эдгээр цэрэг иргэний нүдэнд цөм нулимс хавчсаныгүзээд санаа чин үнэнийг мэдэж аргагүй өгүүлрүүн (Инжаннаши II, 2009,х. 333)• ... Тайцзу баясан өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 346)• ...хааны гэгээн баясан өгүүлрүүн (Инжаннаши II, 2009, х. 430)


125МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Дээрх жишээнээс ажиглан үзвэл зохиолч “Хөх судар” романд дүрийн хэвшинжийг бүтээхдээ үг, үйлдлээс нарийсан бичил дүрслэлийн шинжтэй сэтгэлзүйн байдлыг илэрхийлэх нүүрний хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн шинжийгтодотгон бичжээ. Энэхүү өгүүлэн ярих үеийн үйл байдлыг дүрслэх нь Их эзэнЧингис хааны дүрийн харилцааны үеийн сэтгэл хөдлөлийг тодотгох юм.ӨчилӨчил нь өөрөө өөрийн явдлын тухай өөртөө ярих ярианы нэг хэлбэр, гадагшилэрдэггүй, баатрын дотоод сэтгэлийн яриаг хэлнэ. “Хөх судар” романд Чингисхааны бодол санааг доорх байдлаар илэрхийлсэн байна.Тайзу дотроо энэ хөвгүүнийг түргэн эс идэвчлэн унагааваас, би хэрхэвч дийлэн чадахгүй, гэдрэг гэндэгдэх болуузай хэмээн санаад, хойш хэдэн алхам ухраад, гэнэт бүх эл хүчээ гаргаж дугтран тэвэрч, дорогш нэгэнтээ суйлан дарсанд тэр хөвгүүний хөлийг чөтгөр цохисон мэт тэсэшгүй нугарагдаж хоёр өвдгөөр түсхийтэл хөсөр сөгдөв (Инжаннаши I, 2018, х. 131)Тайзу санаваас, энэ шөнө явавч нэхэж ирэх цэргийг гэтлэхүйеэ бэрх тул, Торгон Шарын морины хойноос мөрдөн гэрт ирсэнд Торгон шар үзээд их л айж, хөмсгөө зангидан өгүүлрүүн: “Аяа! Би чамайг улстаа түргэн эгэн од хэмээтэл чи юунд энд ирэв? Тэд мэдвээс миний гэрийн хотлоор үхэх болой (Инжаннаши I, 2018, х. 136).Дээрх хэсгээс ажвал “Хөх судар” романд Эзэн богдын хэлсэн үг, соёнсургасан билиг сургаал, зарлиг зэргээс гадна дотооддоо юу санаж, аль аргыгсэдэж буйг илт тодорхой өгүүлсэн нь дүрийн бодол санаа, сэтгэл зүйг илтгэн,хэв шинжийг бүрдүүлж байна.ДҮГНЭЛТВ.Инжаннашийн “Их Юань улсын мандсан төрийн Хөх судар” роман дахьЧингис хааны дүрийн хэлийг шинжлэн үзэхэд харилцан ярианаас гадна ганцаарөгүүлсэн үглэл яриа, түүнд хамаарах уран зохиолын төрөл зүйл, зохиомжийннэгж илэрч байна. Мөн эл романд Их эзэн хааны дүрийг бүтээхдээ ярих үеийнбайдал, дүрийн биеийн хэлэмжийг дүрслэн өгүүлсэн нь тухайн хэрэг явдлыгголд буй дүрийн гадаад дүрслэлийг тодорхой бүтээжээ.Үглэл ярианы хувьд эзэн Чингис хааны зарлиг, элчээр бариулан илгээсэнзарлиг, өрлөг жанждаа магтсан магтаал, соён сургасан билиг сургаал, гашуудлыншүлэг гэх мэт дэд хэсэгт хувааж болно.Их эзэн хүмүүнтэй мэтгэн өгүүлэх харилцан яриа нь өөрийн баатар эрстэйтулааны арга, тактик зохиох, харь дайсны баатар жанжныг харилцан мэтгэлцэжшинжээд, шагнан өөрийн цэрэг болгох зэргээр зохиомжилжээ.Мөн түүнчлэн хаан хүний хэв шинж, намба намжрыг бүтээхдээ зөвхөн


126МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Тайцзу богдын өгүүлэх үеийн үйл байдлыг тодотгон бичиж, харилцааны үедилрэх сэтгэл хөдлөлийн байдлыг дэлгэр тод үзүүлсэн байна.Тухайн зохиолын зохиомжийн нэг болох үг хэл, харилцан яриа нь дангаарбайх бус харилцан ярилцаад соён сургах, зарлигдан шийтгэх хийгээд шагнах гэхмэт байдлаар нэгээс нөгөөд урван хөрвөж, хольцон хоймссон байдалтай буйюм.Ашигласан бүтээлийн жагсаалтЭх хэрэглэгдэхүүнИнжаннаши, В. (2018). Хөх судар I. хөр. Ш.Чоймаа, М.Баярсайхан.Улаанбаатар: Болор судар.Инжаннаши, В. (2009). Хөх судар II. хөр. Ш.Чоймаа, М.Баярсайхан.Улаанбаатар: Болор судар.Инжаннаши, В. (2009). Хөх судар III. хөр. Ш.Чоймаа, М.Баярсайхан.Улаанбаатар: Болор судар.Судалгааны бүтээлБайгалсайхан, С. (1998). Уран дүрийн онолын лекцүүд, Улаанбаатар: ШУАийн хэвлэл.Дамдинсүрэн, Ц. (ред.). (1977). Монголын уран зохиолын тойм III.Улаанбаатар: ШУА-ийн хэвлэлНандинбилиг, Г. (2018). Эх зохиолыг задлан шинжилж, үнэлэх арга зүй.Улаанбаатар: МУИС Пресс.Сайшаалт, Н. (1997). Монголын уран зохиолын түүх. Лияонингийн үндэснийхэвлэлийн хороо.Цэрэнсодном, Д. (2002). Монголын уран зохиолын товч түүх. Улаанбаатар:Мөнхийн үсэг.AbstractLiterary language and character speech are essential tools for defining a character and conveying the character’s (including the protagonist's etc.) and the author'sperspectives. Consequently, the language composition of any literary work has consistently received focused attention throughout literary theory's history. This paperexamines how the canonical writer V. Injannashi constructs the character of GenghisKhan, particularly analyzing the language and speech attributed to the Great Emperor in the novel The Blue Chronicle. The characters' speech plays a crucial role inrevealing their thoughts and points of view, requiring authors to consider languagewhen developing characters carefully. In this context, the text frequently includesspeech units that do not seek a response – such as praise, teachings or precepts,and grief poems – which add depth to character portrayal. Additionally, the authorconveys the character's emotions through the indirect interior monologue, furtherenhancing characterization. Dialogue, along with depictions of facial expressions andbody language during interactions, clarifies the characters and enhances their portrayal within the narrative.


127МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ЖҮЖГИЙН НЭРТ ЗОХИОЛЧ ЯН ЖИНШЯНИЙН НАМТАРТ ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙДБао Юйлянь (Bao Yu Lian)1Э.Батжавхлан2Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй: Юань гүрэн мөхөж, Мин улс байгуулагдсан эхэн үед нанхиадын газар үлдсэнмонголчууд шинэ эрх баригчдын хавчлага мөрдлөгийн дунд хатуухан тавилангтуулсан билээ. Нийгэм цаг үеийн хүнд энэ нөхцөл байдал нь тухайн үеийн уранбүтээлчдийн хувь тавилан, үзэл санаа, зохиол туурвилд нь хүчтэй нөлөөлж,ул мөрөө үлдээсэн байдаг юм. Тийм нэгэн уран бүтээлч бол хятад хэл, соёл,утга урлагийн өндөр боловсролтой, олноос хэтийдсэн авьяас билигтэй зохиолчЯн Жиншянь мөн билээ. Ян Жиншянийн уран бүтээлийн өвөрмөц хэв маягийгбүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Түүний аж төрөн байсаннийгмийн орчин, соёлын харилцан нөлөөлөл түүний бүтээлд уран сайхны баялагхэрэглэгдэхүүний эх ундрага болсон юм. Юань гүрэн нь олон үндэстэн угсаатнынэгдлийг төвлөрүүлсэн буюу тэр үеийн соёлын томоохон уулзвар цэг байсан ньЯн Жиншяньд тэрхүү олон янзын соёлын үнэт урсгалаас танилцаж суралцахболомжийг олгосон юм. Ян овогт хүргэн ах нь орон нутагт нэгэн суурин газрынамарыг тохинуулагч түшмэл байсан учир гэр бүл нь эд хүнсээр дутахгүй чинээлэгбайжээ. Тиймээс Ян Жиншянь угсаа гарал, гэр бүлийн хүч хөрөнгийн талаас авчхэлбэл багаасаа өндөр боловсрол эзэмших бүрэн боломжоор хангагдсан байв.Түүний намтарт холбогдох мэдээ сэлт ер нь маш ховор, бичиг соёлынцөөн зарим дурсгалд хэсэг бусаг мэдээ бий. Нэгэн үеийн анд нөхөд явсан уранбүтээлчдийн шүлэг найраг дунд Ян Жиншяньд зориулж бичсэн зүйлс байгаагаастүүнийг хувь хүний талаас хэрхэн үнэлж хүндэлж ирсний жишээ баримт болохюм. Үндсэндээ бичгийн их эрдэмтэн, зохиолч Жя Жунмины насан өөд болсондуурь жүжгийн зохиолчдын намтарыг товчоолон тэмдэглэсэн сурвалжидбагтсан товч намтарын мэдээнээс өөр тоймтой гэхээр зүйл үлдээгүй. Энэхүүсурвалжийн мэдээ баримт, монголын болон хятадын эрдэмтэн судлаачдынурьд өмнө гарсан холбогдох зарим судалгаанд дүн шинжилгээ хийх замаар бидЯн Жиншянийн намтарын бүрхэг бүдэг зарим асуудлыг сөхөн өөрсдийн үзэлтаамагийг дэвшүүлэхийг хичээсэн болно.Түлхүүр үг: Юань гүрэн, Мин улс, жүжгийн зохиолч, намтар, Ян Жиншянь,Жя Жунмин1 Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Утга зохиол, урлаг судлалын тэнхимийндокторант.2 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Утга зохиол,урлаг судлалын тэнхим.


128МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Удиртгал: Юань гүрний сүүлч, Мин улсын эхэн үеийн дуурь жүжгийн нэрттөлөөлөгч Ян Жиншянийн бүтээлүүд нь хятадын урлаг, уран зохиолын хөгжилдтом хувь нэмэр оруулсан билээ. Монгол угсаатай байсан түүний аж амьдралдхолбогдох мэдээ баримт харамсалтай нь тун бага уламжлан үлдсэн нь он цагийнэргэлтэд намтар түүхийг нь оньсого лугаа адил бүрхэг, тодорхойгүй болгосноорбуруу ташаа ойлголт, тайлбар гарахын үндэс болсон юм. Хятадын, цаашлааддэлхийн уран зохиолд ч нөлөө үзүүлсэн монгол зохиолч Ян Жиншянийн намтар,гайхамшигт уран бүтээлийг, түүний туурвил зүйн ур чадвар, онцлогийг олонталаас гүнзгийрүүлэн судлах, ташаарч андуурсныг нь залруулах, үлдсэн баримтмэдээг тодруулж лавшруулах бодит шаардлага байхын зэрэгцээ хятад хэл соёлдмэргэшсэн монгол зохиолчдынхоо судалгааг өргөжүүлж, хоосон орон зайг ньболомжоороо нөхөх нь чухалтай билээ. Ян Жиншянийн намтар түүхийг тодруулахүүднээс бид энэхүү өгүүлэлд холбогдох сурвалжийн мэдээ баримт, урьд гарсанзарим судалгаанд дүн шинжилгээ хийж харьцуулсан юм. Үүний үр дүнд бид ЯнЖиншянийн намтар түүхтэй холбогдох зарим бүрхэг асуудлыг тодруулах, эндүүтаашаа байсан зарим зүйлийг залруулах, зохиолчийн төрсөн болон нас барсанон, нас сүүдрийн талаар өөрсдийн үзэл таамаглалыг дэвшүүлсэн болно.Юань гүрний сүүлээр үймээн самуун ихэссэн цаг үеийн нөхцөл байдалнийгмийг бүхэлд нь эмх замбараагүй байдал руу түлхсэн билээ. Улс төрийнбайдал ороо бусгаа, албан тушаалтны дунд авлига ихтэй, ард түмний ажамьдралхүнд хэцүү байв.Эдгээр хүчин зүйл нь эцэстээ Юань гүрнийг уналтад хүргэж,Мин гүрний үүсэл сэргэлтийн замыг зассан юм. Энэхүү түүхэн эргэлтийн цэг ньЯн Жиншяньд гүн гүнзгий нөлөө үзүүлж, хувь хүний болон уран бүтээлийн үзэлбаримтлалд нь тусгалаа олсон юм. Шинэ мандсан Мин улсын төр хуучин Юаньгүрниймонголэрхбаригчидболон өнгөт нүдтэнийгмөшгин хядажбайсан аймшигтдарангуйлалтай Ян Жиншянь нүүр тулгарсан бөгөөд улс төрийн тэмцлээс холдонүймээнээс дайжиж, хөдөө буйд газрыг зорин байгалийн үзэсгэлэн, жүжгийнурлагт сэтгэл хорогдсон амьдралын хэв маягийг сонгосон байна. Энэхүү сонголтнь түүний төрөлхийн өөдрөг үзэл, ёж хошин зан, эрх чөлөөт амьдралыг хүсэнэрэлхийлж байсны илрэл болох юм. Тиймээс ч уран сайхны бүтээлдээ нийгмийнхаранхуй бусармаг явдал, хүний мөн чанарын нарийн төвөгтэй араншиныгилчлэн цагийн аясаар нөхцөлдсөн бодит байдалд хурц шүүмжлэлтэй хандаж,айдас түгшүүргүй эрх чөлөөтэй амьдрах хүсэл тэмүүллийг хүчтэй илэрхийлсэнбайдаг. Тэр бээр нийгмийн шударга бус байдал, хүний мөн чанарын гажуудлыггярхай ажигласны үндсэн дээр зажю жүжиг, зохиол бүтээлээрээ дамжууланамьдрал, ертөнцийг үзэх өөрийн үзэл санаагаа уран чадварлаг дэлгэн харуулжбайсан нь түүнийг ямархан авьяас билиг төгөлдөр, алсын хараатай ухаалаг хүнбайсан нь мэдэгддэг билээ. Ян Жиншянийн бүтээлүүд нь зөвхөн уран сайхнынээлт байсан төдийгүй тухайн үеийн нийгмийн зөрчилдөөн, хүний мөн чанарынсул талыг гүн гүнзгий тусгаж үлдээсэн баримт болох юм.Ян Жиншянийн намтарын тухайд гэвэл уул өргөсөн нэр нь Жиннянь боловчхожим нэрийн “Нэ” гэснийг халан \"Шянь\" болгожээ. Өргөмжит цол нь Ружай, уггарал нь монгол хэдий ч чухам аль овог аймгийн хүн байсан тухай тодорхоймэдээ үлдээгүй байна. Профессор Ч.Билигсайхан 1992 онд «Утга зохиол урлаг”


129МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37сонины № 20-д «Жүжгийн алдарт зохиолч Сайнаа» өгүүлэл хэвлүүлсэн нь хожимтүүний 2010 онд хэвлүүлсэн«Бичгийн мэргэдийн билгүүн товчоон» түүхэн тоймд дахин хэвлэгдсэнбайна. Уг өгүүлэлдээ “Монголын Юань улсын үед, дуурь жүжгийн гайхамшигтзохиолуудаараа их улс даяар алдраа дуурьсуулж байсан их зохиолч Сайнаагийнтөрсөн он, намтар сэлт тодорхой бус боловч тэрбээр Юань улсын сүүлч үед төрж,суут жүжгийн бүтээлүүдээрээ алдаршин улмаар Мин улсын үед Нанжин хотодхорвоог орхисон бололтой” (Билигсайхан, 2010, х.67) хэмээн Ян Жиншянийнмонгол нэрийг “Сайнаа” гэсэн байгаа нь одоогоор бидний олж үзсэн сурвалжийнмэдээгээр хараахан батлагдахгүй байгаа юм. Ян Жиншянийн намтар, уранбүтээлийн талаарх мэдээллийг хүргэхдээ профессор Ч.Билигсайхан “Минулсын эрдэмт сайд Жин Зун Мин «Чөтгөр тэмдэглэсэн дэвтрийн үргэлжлэлнайруулал» гэдэг номондоо Сайнаагийн товч намтрыг дурдаад...” (Билигсайхан,2010, х.67) гэснээс үзвэл Мин улсын жүжгийн зохиолч Жя Жунмины (1343-1426)ойролцоогоор 1425 оны орчим бичиж дуусгасан гэх«Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл» хэмээх бүтээлийг эш болгонхэлсэн бололтой. Гэхдээ зохиогчийн хийгээд уг бүтээлийн нэрийг алдсанбайхаас гадна “Сайнаа” гэсэн нэрийн тухай мэдээ уг сурвалжийн дотор огтүгүй юм. Магадгүй “Ян Жиншянь” гэдгийн “шянь” гэснийг монгол дуудлагадойртуулсан таамаг байж болох юм. Жя Жунмин бол Ян Жиншяньтай нэг үеийн,түүнтэй дотно нөхөрлөж явсан зохиолч хүн юм. Тэр бээр«Талийгчдын хойдох данс тэмдэглэлийн бичиг» (1422) хэмээх бүтээлийгтуурвижээ. Энэ бүтээлийн дараа ойролцоогоор 1422-1425 оны хооронд«Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл» хэмээх дахин нэг дэвтэр гарсныгихэнх судлаач Жя Жунмины бүтээл мөн гэдэгтэй санал нийлдэг. Тус хоёрбүтээл нь жүжгийн болон санчюй уянгын зуугаад зохиолчийн намтрыг он цагийнхэлхээгээр товчоолон бичсэн сурвалж болох бөгөөд бидэнд уламжлан үлдсэнЯн Жиншянийн намтарт холбогдох товч мэдээлэл чухам«Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл» хэмээх сурвалжид байдагболно.Ян Жиншянийн нэрийн хувьд өөрийн хүргэн ахынхаа Ян жэньфүгийн “Ян”овгийг авсан юм. Үүний учир түүнийг “Чяньтан нутгийн хүн” гэж нэрлэж байжээ.Хүргэн ах нь Ян овогтой, уг нэр нь тодорхойгүй, Амарыг хамгаалах журганджэньфү буюу алба хашсан түшмэл байсан тул овгийнх нь араас эрхэлсэн албынхнь зэргийг нэмэн Ян жэньфү гэж тэмдэглэж байсныг нэртэй нь андуурч будилсанхүн цөөнгүй бий. Профессор Ч.Билигсайхан мөн ингэж ташаарсан нь “хүргэнах Ян Зен Фу” гэж бичсэн байгаагаас илт байна. Ян Жиншянийн хүргэн ахынталаар түүхэн ном бичигт тэмдэглэсэн зүйл үгүй, гагцхүү түүнийг маш өндөр соёлболовсролтой хятад хүн байсан хийгээд ирээдүйн зохиолч маань түүний овгийгавч бага наснаасаа хамт дэргэд нь аж төрж, хятад үндэстний уламжлалт соёлболовсролыг эзэмшсэн тухай л бий. Юань гүрний үед монголчууд болон бусадугсаатны хооронд гэрлэх үзэгдэл түгээмэл байсан тул Ян Жиншянийн эгч Янжэнфүтэй гэрлэсэн нь энгийн явдал болно. Ер нь тухайн үед монголчууд болонөнгөт нүдтэнгүүд хятад соёлын нөлөөнд автаж нанхиадын овог нэр авах нь элбэг


130МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37байв, тухайлбал Ма Зүчан (юунгү), Дин Хэнянь (хотон), Ли Жыфү (зүрчид) гэхмэт. Юань гүрний үед төв мужид төрийн бодлогыг хэрэгжүүлж, ард олны аюулгүйбайдлыг сахин хамгаалах үүрэгтэй дотоод журганы албууд байсан бөгөөд үүнийнэг нь арван мянган өрхийн дунд амарыг хамгалах журган гэгч байгуулагдсанюм. Монгол, хятад хүмүүс аль нь ч бүр журганд үүрэг хүлээдэг байсан ба гэхдээзэрэг дэс нь жинхэнэ тавдугаар дэсээс зургадугаар дэс хүртэл адилгүй байжээ.Ян Жиншянийн хүргэн ах нь Ханжөү хотод тохинуулах түшмэл байсан хэдий ччухам хэзээ тэнд ажиллаж байсан талаар он цагийн тодорхой мэдээлэл алгабайна. Мөн тэднийх Жэжян мужийн Чяньтан руу нүүсэн гэсэн мэдээг ч нотлохтүүхэн баримт одоогоор олдоогүй бөгөөд ямартаа ч түүний намтарт холбогдохдомог яриа зэргээс эш татан хэлэхэд Ян Жиншянь Ханжөү хотод удаанхугацаагаар амьдран суусан ажээ. Магадгүй тэр бага байхдаа Ханжөү рүү нүүж,хүргэн ахтайгаа хамт амьдардаг байсан учир хүмүүс тэднийг “Чяньтан нутгийнулс” гэж хожим хэлэх үндэс болсон бололтой. Ялангуяа монголчуудыг мөшгинбарьж байсан Мин гүрний эхэн үеийн улс төрийн нөхцөл байдалд Ян Жиншяньөөрөө ч монгол хүн гэдгээ дурдахаас зайлсхийж, Чяньтан нутгаас гаралтай гэсэняриаг ашиглаж байсан гэж үзэх үндэс бий. Ингэж хятад юм уу, өөр үндэстэнболж нуугдах нь Мин гүрний эхэн үед хятад газар үлдэж хоцорсон монголчуудындунд нэлээд түгээмэл явдал байв. Ян Жиншяньгаас хэдэн арван жилийн хойнотөрсөн Жөү ван Жу Ёудүнь3 (1379-1439) бээр Хун Ү (洪武)-гийн арван хоёрдугааронд (1379) монголчуудын эл учир байдлыг нарийн ойлгож мэдэхгүйн улмаастүүнийг «Угалзан гэрийн зүүдний хөтөч» хэмээх бүтээлдээ “Чяньтаны Ян Нэ” гэжтэмдэглэжээ. Харин Жя Жунмин Ян Жиншянийн намтрын гарал үүслийн талаардурдаагүй байдаг нь Ханжөү хотод удаан хугацаагаар амьдарсан хэдий ч түүнийжинхэнэ гарал үүсэл нь монголын өндөрлөгийн хаа нэгтээ болохыг гадарлажбайсантай холбоотой. Жя Жунмин төрсөн нутгийнх нь нэрийг мэдэх эс мэдэхээсүл шалтгаалан Мин гүрний эхэн үеийн улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалдЯн Жиншянийн уг гарал, эх нутгийн талаар тодорхой тайлбарлах нь зохисгүйболохыг эс андах тул энэ тухайд зориуд битүү дурдах төдий мэдээ үлдээжээ.Ян Жиншянийн гарал үүсал, нутаг усыг нарийн тэмдэглээгүй ч чухамдаа цухасдурдаад өнгөрсөн нь ЖяЖунмингийн үнэнийг эрхэмлэх бичгийн эрдэмтний ёс журам, хатуу зарчимчхандлагыг харуулж байгаа юм. Тэр бээр Ян Жиншянийг “Жин Янь гэж нэрлэдэгбөгөөд заримдаа Ян Жиншя гэж буруу бичдэг” (Сүнь Кайди [孙楷弟], 1965, х.368)гэдгээс мэдэгдэнэ. Тэр бээр«Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл»-д Ян Жиншянийн талаарЮань гүрний сүүл,Мин гүрний эхэн үеийн монгол жүжгийн шилдэг зохиолч байв, бага ахуйнаснаасаа хятад хэлийг гойд мэддэг, хэмнэл, уянгаар сайн байсныг дурдаад “ЯнЖиншянь, нэр Шянь, дараа нь нэрээ Нэ, Ружай гэж өөрчилсөн. Монгол үндэстэн,хүргэн ах Ян жэнфүг даган амьдарч Ян овогтон хэмээв. Пийпаа чавхдахдааавьяастай, шог инээдэмд дуртай, эгшигт уянгын авьяас нь олноос хэтийдсэн.3 Мин улсыг байгуулсан Жу Юаньжан хааны ач, хоёр дахь Жөү ван төдийгүй бичгийн өндөрболовсролтой, жүжгийн зохиолч гэдгээрээ олны хүндлэлийг мөн хүлээжээ.


131МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Цэцэгсийн дуу хөгжимд сэтгэлээ баясгадаг, түүнтэй тавин жил нөхөрлөв.Юнлөгийн тэргүүн онд Шүньминьтай адил ивээгдэн хожим нь Жялинд (одоогийнНаньжин) нас нөгчив” (Ван Ган [王鋼], 2021, х.200) хэмээн тэмдэглэжээ. Энэхүүбаримт нь Ян Жиншянийн гэр бүлийн гарал үүслийг тэмдэглэсэн, одоогооролдоод байгаа цорын ганц түүхэн сурвалжийн мэдээ болох юм. Тийм учраастүүний овог нэр, удам судрын хэлхээг лавшруулж, өөр түүхэн баримт түшиннэхэн шалгах боломж одоогоор үгүй байгаа билээ.Ян Жиншянийн уран бүтээлчийн замнал Юань гүрний сүүлчээс эхэлсэнболовч нэр алдрын оргилд хүрсэн нь Мин гүрний Юнлөгийн төр барьсан онжилүүд юм. Ян Жиншянь, Жу Ди4 (1360-1424) хаан хоёрын харилцааны тухайд«Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл» хэмээх сурвалжид өгүүлснээр:“Юнлөгийн эхний жилүүдэд Ян Жиншянь, Шүньминь хоёр ивээл таалалд багтсан”гэж тэмдэглэсэн байдаг. Мөн «Шихү нуурын зугаацлын тэмдэглэл»-гийн 25-рботид: “Юнлөгийн эхний үед, Чяньтан Ян Жиннянь оньсого бэлгэдлийг тайлахдаачадамгай байдгаараа алдаршиж, Чэнзү хааны үед үг хэлний цааз зарлигийгэрхэмлэн, Жиняныг ордонд дуудан, зөвлөгч түшмэлийн тушаалд томилохгэв” (Тянь Рүчөн [田汝成], 2008, х.3) гэсэн тэмдэглэл байна. Эдгээр материалд“Юнлөгийн эхний жилүүд”, “Чэнзүгийн жилүүд” зэрэг он цагийг баримжаалжболохуйц мэдээ, түүнээс гадна Ян Жиншянийг хааны ордонд зөвлөх болгохоорзарлиг буулган урьж дуудсан явдал, энэ нь Жу Дигийн итгэлийг олж авсантухай зэрэг домог яриагаар үлдсэн зүйл үнэний хувьтай болохыг зарим талаарбаталсан баримтууд болох юм. Мин гүрэн 1416 онд буюу Юнлөгийн арван дөрөвдэх онд Бээжин хотыг нийслэл болгожээ. Ян Жиншянь нь Юнлөгийн тэргүүн ондхааны ордонд уригдсан боловч чухам тэнд очсон уу, эсвэл Наньжинд байсан уугэдэг нь асуудалтай. 1965 онд хэвлэгдсэн«Цанжөүгийн эмхэтгэл»-ийн дөрөвдүгээр ботид судлаач Сүнь Кайди “ЯнЖиншянь Юнлөгийн эхэн үед Наньжинд зөвлөгчөөр ажиллаагүй” (Сүнь Кайди [孙楷弟], 1965, х.369) гэж үзсэн байдаг. Гэвч бидний үзэж байгаагаар Ян ЖиншяньБээжин хотод очилгүй Наньжин хотод суусан хэвээрээ байв. Ингэж үзэх учир ньюуны өмнө түүний намтарт холбогдох цөөн зарим мэдээнээс үндэслэн бодоходтэр бээр тухайн үеийн номынмэргэдЖяЖунмин,ТанШуньминь нартай ойр дотнонөхөрлөж явсан тул тэднээр дамжин Мин гүрний эзэн хаан Жу Дигийн сонорталдар нэр нь анх хүрсэн байх магадтай юм. Юань гүрэн мөхсний дараахан улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан Жу Ди Ян Жиншянийг тэр даруй ашиглахболомжгүй байсан бөгөөд албан ёсоор хаан ширээг залгамжлан суусны хойноөөрийн дэргэд шадарлуулахын тул ордондоо дуудсан байх учиртай. Жу Ди ванхаан орыг залгамжилсан үе гэдэг нь Юань гүрэн унаснаас хойш даруй 30 гаруйжил өнгөрчихсөн, харь угсаатныг дайсагнаж байсан өрөөсгөл үзэл аажмаарнамжиж эхэлсэн үе юм. Жу Ди хаан Ян Жиншянийн эрдэм мэдлэг, зохиолчийнавьяас чадвар, ялангуяа жүжигт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн оньсого, зүүд,зөн бэлгэдлийг тайлах зөвлөх түшмэл болгон дэргэдээ шадарлуулах гэсэн юм.Гэхдээ Ян Жиншянь энэ саналыг хүлээж авалгүй эелдэгээр татгалзсан болов4 Жу Юаньжаны дөрөв дэх хүү, Мин улсын гурав дахь хаан. Түүний төр барьсан 1402-1424 хүртэлхоны цолыг “Юнлө” буюу “Мөнх жаргалан” хэмээн өргөмжилжээ.


132МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37уу. Тухайн үед Ян Жиншянийн нас сүүдэр дал дөхсөн мөртөө хүний амьдралынтогтуун бус ёсыг гүн ойлгож, Жү Ди хааны нэгэн цагийн ач тусыг хүртэх төдийд угсанаа бодол нь алдрахгүй, нөгөөтээгүүр цагийн байдал аажмаар уярч эхэлсэн чнэг насаараа монгол хүн гэдэг нь илчлэгдэх эрсдэл болгомжлолтой явсан зэрэголон шалтгааныг бодолхийлбэл төрийн өндөр алба тушаалд гарахаас эвтэйхэнтэвчсэн нь зүй ёсонд нийцэх юм. Тийм ч болохоор Тан Шүньминь түүний тухайд“Янь Зылө асарт5 санаатайгаас биш бичгийн яаманд санаагүй” гэж хэлэх үндэсболсон, цаашилбал “Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл”-д мөн ЯнЖиншянь ямар алба тушаал үүрч байсан талаар тодорхой бичиж тэмдэглэсэнзүйл үгүй байгаатай холбоотой юм. Хэрвээ хааны зарлигийг хүлээн авч яамтамгын газар албан тушаал хариуцаж өнгөрсөн бол энэ тухай тодорхойтэмдэглэл үлдэх ёстой билээ. Хятадын судлаач Ма Жи «Үл тоомсорложболомгүй монголын жүжгийн зохиолч Ян Жиншянь» (2010) хэмээх өгүүлэлдээ“Юнлөгийн эхний үед Ян Жиншянь хэдийгээр Жу Ди хааныг бишрүүлж хүндэтзочноор уригдсан боловч тэр бээр хааны ордны ‘хавсрагч түшмэл’-ийн хувьдМин гүрний албан ёсны эрхт тушаалд гарахгүй гэдгээ ямагт баримталсаар ирсэннь Ян Жиншянийн ‘хэсүүлч’ зан чанартай нийцэж байх юм” (Ма Жи [马冀], 2010,х.3) гэсэн нь үнэнд нийцэх юм.Бидний бодлоор Ян Жиншянийн нэрээ өөрчилсөн гол шалтгаан нь Юаньгүрэн мөхсөний дараа Мин гүрний нутаг дэвсгэрт үлдсэн монголчуудын хувьдулс төрийн нөхцөл байдал эрс муудсантай холбоотой явдал юм. Мин гүрний эхэнүед эрх баригчдад бууж өгөхөөр ирсэн монголчууд болон өнгөт нүдтэнүүдийгнаанаа зохих хэмжээгээр өршөөнгүй хандаж байсан боловч үнэндээ цаагуураахатуурхан хавчиж, ялангуяа монголчуудыг эрхшээлдээ бүрэн оруулж, урьдынхонзонг тайлах бодлогыг тасралтгүй чангатгаж байв. Жу Юаньжан хаан Хун Үгийнтэргүүн оны нэгдүгээр сард харь үндэстнийг ялгаварлан дарангуйлах үзэл нэвтшингэсэн олон зарлиг нийтлэсэн бөгөөд тэдгээр зарлиг нь Мин гүрний нутагтүлдэж хоцорсон монголчуудыг тухайн төр засгаас хөндий хол байлгах, нийгмийнбайр суурь, зааг ялгааг улам бүр нэмэгдүүлсэн нь дамжиггүй. Тухайлбал, XVIIзууны дунд үед хэвлэгдсэн Тань Чянь (1594-1658)-ийн “Төрийг засаглахуй”хэмээх Мин улс оршин тогтносон 317 жилийн түүхийн хууль цаазын эмхэтгэлийнгуравдугаар ботид: “Хун Үгийн эхний оны хоёр дугаар сард Мин улсын эзэнхаан Жу Юаньжан хятад үндэстний уламжлалт хувцас, ёс зүйг сэргээж, монгол(Юань гүрний төрт ёсны) хувцас, хэл, овог нэрийг хэрэглэхийг хориглосонтухай чухал зарлиг гаргажээ” (Тань Чянь [谈迁], 2008, х.3323) гэсэн тэмлэглэлбий. Энэхүү алхмыг Мин улсын дэглэм нь \"...урьдын Юань гүрний хэв ёс, муузуршлыг арилгах, шинээр байгуулагдсан Мин улсын засаглалыг нэгтгэхийн тулдсоёлын бодлогоор дамжуулан хятад үндэстний уламжлалт өвөрмөц байдлыгбэхжүүлэхийн тул\" (Тань Чянь [谈迁], 2008, х.32) хэмээн тайлбарлаж байжээ.Мөн Хун Үгийн тавдугаар онд (1372) Мин улсын төрөөс “Хятад газар амьдарч5 Янь Зылө асар нь Жянсү мужийн Шюйжөү хотын Юньлун тойргийн Жычүньдао арал дээр байдаг.Тан гүрний үед Шюйжөүгийн Жан Инь хаан өөрийн хайрт татвар эм Гуань Паньпаньд тусгайланзориулж барьсан асар юм. Жан Инь нас барсны дараа Гуань Паньпань уг асарт уй гашууд автанарваад жил ганцаараа суун насыг элээхдээ бэлэвсрэлийн ёсыг чандлан сахисан учир үнэнчхайрын бэлгэдэл болсон дурсгалт газар билээ.


133МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37буй монголчууд, өнгөт нүдтэй хүмүүс хятад үндэстэнтэй хоорондоо гэрлэх ёстойбөгөөд тус угсааны харьяат нар өөр зуураа гэрлэхийг цээрлэсүгэй. Зөрчилгаргасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмч хөрөнгийг хурааж, өөрсдийг нь боолшивэгчин болгосугай” (Мингийн хууль цааз, [明律], 1531) гэсэн зарлиг гаргасанбайдаг зэргээс тухайн үеийн нөхцөл байдал тодорхой харагддаг билээ.Судлаач Ма Жи дээр дурдсан өгүүлэлдээ улс төрийн хэт дарамттай энэ мэттөр нийгмийн хахир нөхцөл дор Ян Жиншянь нэрээ “Нэ” болгон өөрчлөхөөс өөраргагүй хэцүү байдалтай байсан тухай өгүүлсэн нь ул үндэсгүй хоосон таамаглалбиш юм. Ян Жиншянийн нэрийнх нь утгад дүн шинжилгээ хийж харвал түүнийанхны нэр “Шянь” нь нар мандахыг хэлж байгаа бөгөөд ирээдүй тавилан ньсайн сайхны ерөөл учралаар дүүрэн байхын утга бэлгэдэлт санааг илэрхийлсэнбайна. Харин “Нэ” гэж өөрчилсөн нь хэлж ярих нь удаан, хүндрэлтэй гэсэнцээрлэсэн утгатай үг байгаа нь үг, үйлдлээрээ болгоомжтой байхыг сануулсанмэт. Нэмж дурдахад, Жиншянийн “Жиннянь” нь “хичээнгүй үг”, эсвэл “хориотойүг” гэдэгтэй төстэй буюу гомофоник шинжтэй байгаа нь мөн л үг, үйлдлээ хянажхязгаарлаж явахын учир холбогдолыг харуулж байна. Ийнхүү нэрээ өөрчлөхүйлдлийн цаана Ян Жиншянь хавчлага, ялгаварлан гадуурхлаас зайлсхийхийнтулд “харь үндэстний” буюу төрөлх монгол нэрээ нууцлах зорилготой байжээгэж үзэх үндэстэй. Тийм ч учраас гэр бүл, итгэлт найз нөхөд нь Ян Жиншянийнэнэ зовлонг мэддэг байсан тул анхны монгол нэрийг нь ашиглахаа больж,бичиг тэмдэглэлд ч үлдэлгүй орхигдсоноор түүхэн он цагийн уртад аажимдаамартагдсан бололтой.Ян Жиншянийн төрсөн хийгээд нас барсан жилийн тухай судлаач Сунь Кайди“Жиншянь Юнлөгийн дунд эсвэл түүнээс хойш нас барсан...Тэр Юань гүрнийЖыжөнгийн6 үед төрсөн байж магадгүй” (Сүнь Кайди [孙楷弟], 1981, х.57) гэсэнтаамаг дэвшүүлсэн. Тэгвэл судлаач Ма Жи нь Ян Жиншянийн талаар тэмдэглэжүлдээсэн найз нөхдийнх нь цөөн зарим мэдээнд түшиглэн: “«Талийгчдын данстэмдэглэлийн үргэлжлэл»-ийн зохиогч нь ‘түүнтэй тавин жил нөхөрлөв’ гэжтэмдэглэжээ. Эртний хүмүүс ихэвчлэн насанд хүрсэн үеэс найз нөхөдтэй болдогбайсан бөгөөд «Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл» номын зохиогчЖиншяньтай бага наснаасаа үерхэн найз болсон тухай дурдаагүй. Хэрэв тэд20 настайдаа найз нөхөд болсон бол Ян Жиншянь дор хаяж 70 настай байхбайв. Уг сурвалжийн мэдээг эш үндэс болгон үзвэл Ян Жиншянь зохиогчтой ньойролцоо настай боловч түүнээс өмнө нас баржээ” (Ма Жи [马冀], 2003, х.6)гэж үзсэн байна. Үнэхээр ч «Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл»- дзохиогчийн, мөн түүнтэй харилцаа холбоотой явсан нэг үеийн хийгээд өөрөөс ньах, дүү хүмүүсийн нас сүүдэрт холбогдох утга агуулгатай зүйлийг мөр хоорондхавчуулсан нь цөөнгүй байдаг. Тухайлбал, зохиогч Лө Гуаньжун, Хү Бөгүн нарынтухай дурсахдаа “үе алсалсан нөхөрлөл” гэсэн бол ижил насны хүмүүсийн хувьд“үе тэнгийн нөхөрлөл” гэх мэтээр бичжээ. Тиймээс бид Жя Жунмины төрсөн, насбарсан оноор баримжаалж Ян Жиншянийн нас сүүдрийг, өөрөөр хэлбэл төрсөнхийгээд нас барсан хугацааг ойролцоогоор таамаглаж болох юм. «Талийгчдын6 Юань гүрний сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр хааны төр барих үеийн 1341–1368 он хүртэлххугацааг өргөмжилсөн оны цол.


134МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хойдох данс тэмдэглэлийн бичиг» номын төгсгөлийн үгэнд “Өдгөө би насахширвай” гэж дурдаад “Юнлөгийн 20 оны 8-р сарын 15-нд наян настай ЖяЖунмин Зычюанийн Ихө Янсүшюаньд7 бичвэй” гэсэн тэмдэглэл бий. Жя Жунминнаян настай гэсэн уг мэдээг эш болгон тооцоолбол хий насыг нь оруулаадЖыжөнгийн гуравдугаар онд буюу аргын тооллын 1343 онд мэндэлжээ гэж үзэжболохоор байна. Тэгвэл Ян Жиншянийн тухайд түүнтэй бараг нэг үе шахам,яльгүй дүү байсан гэснээс хөөвөл Ян Жиншянийн төрсөн он 1343 оноос хойш,магадгүй Жыжөнгийн тав зургаа дугаар он буюу аргын тооллын 1345, эсвэл 1346оны орчим мэндэлсэн байж болох юм “Талийгчдын хойдох данс тэмдэглэлийнбичиг” нь 1422 онд бичигдсэн, харин “Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл”нь Хунши хуандигийн үед буюу ойролцоогоор 1422-1425 оны хооронд бичигдсэнгэвэл Жя Жунмин тухайн үед 80-83 настай байсан гэж дүгнэж болно. 1422оны “Талийгчдын хойдох данс тэмдэглэлийн бичиг”-т Ян Жиншянийн талаарбичсэн зүйлгүй, харин “Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл”-д намтар ньорсон байгаа нь түүнийг хэдийд насан өөд болсныг багцаалах нэг баримжааболох юм. Ян Жиншянь “Талийгчдын данс тэмдэглэлийн үргэлжлэл”-ийг бичижбайх хугацаанд насан өөд болжээ гэж үзэх өөр нэг үндэслэл байгаа нь ЖяЖунмин олон жил нөхөрлөж явсан Ван Яньжун, Шюй Жиншян, Дин Жунминзэрэг зарим анд нөхдийнхөө намтарыг бичихдээ “би гурван ноёдтой тавин жилнөхөрлөсөн, одоо бүгд алга болсон. Салхи дор, сарны гэрэл дор, дурсаж байна”(Жун Сычөн нар [锺嗣成等], 1957, х.110) гэж сэтгэлийн харуусал гашуудал ньзамхарч амжаагүй байгаагаас уг эмгэнэлт явдал тохиогоод тун удаагүй байсныггэрчлэх зохиогчийн сэтгэл зүйн илрэл гэж үзэж болохоор байгаа юм. Тэгвэл ЯнЖиншянийн намтарт “Сүүлээр нь Жинь Линьд нас барсан” гэж товчхон дурдсанбайгаа нь Ян Жиншянийн өөд болсон нь саяхны хэрэг биш, тавин жилийн туршдотно явсан нөхрийнхөө хойноос гашуудах сэтгэл нь нэгэнтээ тайтгарсан,магадгүй 1422 оноос өмнө тэнгэрийн харьяат болсон гэдгийг харуулах дамбаримт гэж үзэж болохоор байгаа юм. Тиймээс дээрх хоёр үндэслэлээс ЯнЖиншянийн нас барсан хугацааг ойролцоогоор Юнлөгийн арван есдүгээр оныхавьцаа буюу аргын тооллын 1421 оны орчим гэсэн таамаг дэвшүүлж болохоорбайна. Ингэж үзвэл тавин жил үерхсэн Жя Жүнмин, Ян Жиншянь хоёрын анхуулзаж учирсан нь Хун Үгийн дөрөвдүгээр он буюу 1371 оны орчим болох бөгөөдтэр үед Ян Жиншянь хорин зургаан настай, Жя Жунмин хорин найм, хорин есөннастай байсан ажээ. Дээрх дүн шинжилгээнээс дүгнэвэл, Ян Жиншянь нь Юаньгүрний Жыжөнгийн тавдугаар онд буюу аргын тооллын 1345 оны орчим төрж,Мин гүрний Юнлөгийн арван есдүгээр он буюу аргын тооллын 1421 оны орчимнас баржээ. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 76 насалсан байх магадтай юм.Хятадын судлаач Ма Жи “Ян Жиншянийн намтар судалгаа” хэмээх өгүүлэлдээЯн Жиншянийг \"...далан таван орчим настай байжээ\" (Ма Жи [马冀], 2003, х.6)гэж дүгнэсэн нь бидний дэвшүүлсэн таамагтай ойр байгаа юм.7 Номын өргөөний нэр.


135МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Ашигласан бүтээлийн жагсаалтБилигсайхан, Ч. (1992). Жүжгийн алдарт зохиолч Сайнаа. «Утга зохиолурлаг» сонин. № 20. УлаанбаатарБилигсайхан, Ч. (2010). Бичгийн мэргэдийн билгүүн товчоон. Улаанбаатар:Адмон孙楷弟. (1965).《沧州集》卷四. 北京:中华书局孙楷第. (1981).《元曲家考略》. 上海:上海古籍出版社李善长等. (1531).《明律》三十卷.(永乐大典本)王鋼. (2021).《录鬼簿校訂》. 北京:中华书局田汝成. (2008).《西湖游览志余》(卷二十五). 北京:中华书局谈迁. (2008). 国榷. 卷三. 上海:上海古籍出版社锺嗣成等. (1957).《录鬼簿》. 上海:古典文学出版社马冀. (2003).《杨景贤生平考索》. 黑龙江:黑龙江民族丛刊马冀. (2010).《杨景贤——不应忽视的蒙古族戏剧家》. 上海:戏剧学院学报Abstract: Yang Jingxiang is a famous Mongolian playwright of the late Yuan Dynasty and early Ming Dynasty. This historical turning point had a profound impact onYang Jingxiang’s ideological conception and personality formation. Yang Jingxiang’sworks are not only artistic creations, but also profound reflections on the social contradictions and human weaknesses of that era. Unfortunately, very little informationhas been preserved about his life, which has led to misunderstandings and interpretations. Therefore, there is still a real need for a thorough study of the biographyand works of the Mongolian writer Yang Jingxiang, who had a profound influence onChinese literature. It is important to expand the research and fill in the gaps as muchas possible. In this article, we analyzed and compared the information in the relevanthistorical sources and some previous studies to clarify some issues in Yang Jingxiang’s biography. As a result, we clarified some issues related to Yang Jingxiang’sbiography, corrected some omissions, and also put forward our own assumptionsabout his birth and death dates.


136МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ДОРНО ДАХИНЫ УТГА ЗОХИОЛЫН ТАЛААРХ ЗӨРҮҮТЭЙ ҮЗЭЛ БА ТҮҮНИЙ УЧИРӨ.Саранцэцэг1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй.Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан тэр дундаа утга зохиол судлалхөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн бол ак. Ц.Дамдинсүрэн мөн.Өнгөрсөн зууны дөч тавиад оноос эхлэн монголын эртний уран зохиол, дорнодахины улс үндэстний утга зохиолын харилцаа холбоог судлан тэрээр МонголХятадын уран зохиолын харилцаа холбоо нь зөвхөн хоёр үндэстний төдий буснийт дорно дахины утга соёлтой холбогдох том үзэгдэл хэмээн олон арванбаримт эх сурвалжаар нотлон хэлж байжээ. Бүр БНХАУ-ын тусгаар тогтнолынбаяр дээр очиж шүлэг зохиолоо хүртэл зориулж байсан эрдэмтэн маань далаадоны сүүл наяад оны эхнээс Монгол-Хятадын уран зохиолын холбооны асуудлаартаг дуугүй болж, зөвхөн Энэтхэг, Төвөдийн утга соёлын харилцааны асуудлаарярих бичих болсон. Энэ бол нэгд: Хоёр орны улс төр, эдийн засаг,соёл,нийгмийн салбарын бүхий л хүрээнд харилцаа муудсан хоёрт: Ц.Дамдинсүрэнг“ревизионист” Хятадын талыг баримтлагч “чөлөөт санал гаргагч” гэх зэргээрцоллон ном бүтээлийг хураах шатаах, зэргээр хавчин гардуурхаж байсантайхолбоотой талаар зохиогч баримтад тулгуурлан үзэл бодлоо илэрхийлжээ.Түлхүүр үг: Ц.Дамдинсүрэн, хятадын соёлын нөлөө, үндэсний үзэлтэн,сэхээтний төөрөгдөл.Удиртгал.Ц.Дамдинсүрэн гуай “Монгол уран зохиолын түүх” бичих тухай ярьсансаналыг хураангуйлан товчилбол:“нэгд, урьдаар уран зохиолуудын дурсгалуудыгнэг нэгээр сайтар дагнан судалсан суурин дээр уран зохиолын түүх бичих, хоёрт,урьдаар уран зохиолын түүхийн тоймыг гаргаж, дараа нь уран зохиолуудындурсгалуудыг нэмэх ийм хоёр арга байна гэжээ... Иймээс миний үзэхээр монголхятад эртний уран зохиолын харьцаа холбооны асуудалд хамаатай монгол уранзохиолын дурсгалын бүх хувилбаруудыг гүйцэт цуглуулан эзэмших хэрэгтэй.Харин ганц нэг хувилбарт дулдуйдвал өрөөсгөл дүгнэлтэд хүрч мэднэ. Хоёрт:монгол уран зохиолын дурсгалд холбогдох хятад уран зохиолын дурсгалын элүеийн хувилбаруудыг ч бүрэн цуглуулж эзэмших хэрэгтэй. Энэ нь хэрэг дээрээбодитой нэгэн уран зохиолын дурсгалд холбогдсон монгол хятад уран зохиолынхолбогдол бүхий сурвалж материалыг монгол хятад хоёр хэлээр адил тэгшэзэмшихийг шаардсан учир юм. “Монгол хятад эртний уран зохиолын харьцаахолбоо нь зөвхөн монгол хятад хоёр үндэстний уран зохиол болон соёлын1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Ази судлалынтэнхим.


137МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37харилцаанд л холбогдох асуудал төдий бус, харин монгол, төвд, энэтхэг уранзохиолын харьцаа холбоотой хамтаар бүхий л дорно дахины уран зохиол болонсоёлын бүрэн бүтэн уламжлалд холбогдох асуудал болно. Иймээс монгол хятадэртний уран зохиолын харьцаа холбооны судлал бол дорно дахины утга соёлынбүхэл бүтэн дэвсгэр дээр монгол уран зохиолыг дэлгэр хараагаар судлахынчухал нэгэн хэсэг болох ажээ.” (Дулаан. 2008, х.238).Монгол хятадын уран зохиолын харилцаа холбооны асуудал нь зөвхөн хоёрүндэстний төдий бус, дорно дахины ард түмний соёл судлалын асуудалд томбайр суурь эзлэх ёстойг сануулсан их эрдэмтний үг. Түүгээр ч үл барам 1951 оны10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны хоёр жилийн ойд зориулсан баярынарга хэмжээ болж, “Бээжин хотын Тян Аньмэний талбайд зохиогдсон хоёрдахьёслолын ажиллагаанд Ц.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 10-рсарын 7-ны өдрийн “Ардын өдрийн мэдээ” сонины 4-р нүүрт Ц:Дамдинсүрэнгийн“Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй үүрд хамт” өгүүлэл нийтлэгдэж,10-р сарын 18-нд Хятадын соёл урлагийн ажилтнуудын холбооны орлогчдарга Мао Дунь, Жоу Ян нартай хоёр улсын соёл урлагийн өнөөгийн байдалзэрэг асуудлаар санал солилцов” (Монгол-Хятад хоёр..., 2014, х.17-18). Энэтухайгаа тэрээр “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын оёр жилийн ойд оролцсонтухай” (Дамдинсүрэн. 2014, х.347-369) хэмээх нэлээд том тэмдэглэлийг бичижүлдээсэн байдаг.Басхүү 1959 оны 11-р сарын 20-ны “Үнэн” сонинд эрдэмтэн Т.Пагвын“Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивой” гэдэг номын тухай шүүмж”хэвлэгдэн гарсан ба түүнд “Профессор Ц.Дамдинсүрэнэнэ дээж бичгийгэмхэтгэн гаргахдаа БНМАУ-ын номын сан, Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ болонбусад ардчилсан орны номын санд байгаа монгол ном зохиолын ховор нандинцуглуулгыг сонгон ашигласнаас:,” (Пагва. 1959, х.326-327) гэсэн буй.“Монголын уран зохиолын учир” өгүүлэлдээ: Монголын соёлын нэг ихамжилт бол хятадын соёлын нөлөөгөөр монголчууд XIII зууны эцэс XIY зууныэхээр модон бараар ном хэвлэж сурсан явдал мөн. Тэр үеийн хэвлэлийн хэдэнном үлдсэний заримыг нь дурьдвал: “Күнзийн сурталын ачлалт ном” Бээжингийнордны номын санд бий. XIII зууны үед хэвлэсэн “Эрдэнийн сан Субашид” гэдэгардын уран цэцэн үгийн цоморлигийн ганц уранхай хуудас Хельсинк хотод бий.“Долоон өвгөний судар” бас бий гэдэг. “Бодичара Аватара” гэдэг Энэтхэгийнгүн ухааны яруу найргийн тайлбараас арван хоёр хуудас Берлин хотод бий”хэмээжээ.Мөн 1988 онд түүний шавь судлаач Д.Дашдоржийн хэвлүүлсэн \"Да багшийндурсамж яриа\" бүтээлд \"Тэр үед миний уншсан шинэ цагийн ерийн номоосзарим онцлогийг хэлбэл: Жадамбын зохиосон \"Дэлхийн олон улсын байдал\",Дамбадоржийн зохиосон \"Капитал хэмээх хөрөнгөтний ёс\", хэн нь зохиосоннь үл мэдэгдэх \"Ардын цэргийн суртлын сургагч нарын өврийн ном\", 1926 ондхэвлэгдсэн \"Ерөнхий боловсрол\" хэмээх ном, эрдэмтэн Ж.Цэвээний зохиосон\"Орчлонт ертөнцийн байдал\" гурван дэвтэр, Эрдэнэбатын зохиосон \"Ази тив\"зэрэг болно. Хориод оны дундуур миний уншсан хуучин уран зохиолын ном болШагж багшийн Өвөрмонголоос олж ирсэн \"Орогсодын ерөөл\" гэдэг ном нэн


138МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37онцгой юм. Энэ номын гол баатар нь феодал ангийн төлөө зүтгэж явсан залуутүшмэл байв. Би тэгэхээр ардын ангийн төлөө зүтгэж явсан залуу эмэгтэйн тухайбичнэ. Тэгэхдээ уг зохиолын зохиомж нь \"Орогсодын ерөөл\"-өөс доргүй байнагэж \"Гологдсон хүүхэн\" туужаа бичиж эхэлсэн билээ\" (Дашдорж. 1988, х.38).Энэ бүгдээс үзвээс академич Ц.Дамдинсүрэн абугай Монголын уранзохиолын хөгжил нь хятадын соёл уран зохиолтой салшгүй холбоотой, монголынсоёл, уран зохиолын туурвил зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан, харин түүнийгсайтар судлан үзэх ёстой хэмээж, өөрөө ч БНХАУ-д очиж, хятадын ард түмэндзориулан шүлэг зохиолоо туурвиж, их удирдагчтай гар барьж, зохиолч уранбүтээлч нартай танилцаж явсан байна.Гэтэл нэлээд хожим тэрээр Хятадын соёл, уран зохиолд нэлээд болгоомжтойхандаж, бүр зарим талаар нэлээд өөр өнцөгөөс ухаарсан тайлбар мэдээллүүдийгбичиж үлдээсэн байх юм.“Цаашдаа Энэтхэг Төвөд, Монгол гурван орны соёлын харилцаа, утгазохиолын харилцаа, Энэтхэгийн иргэний ба шашны зохиол, Ганжур, Данжурзэрэг бурхан шашны ном судраар дамжин монголд дэлгэрсэн, монголын аманзохиолд нөлөөлсөн уран зохиолын зүйлийг судлах ажлыг бид хийж байгаа”(Дамдинсүрэн. 2014, х.565)гэж Хятадын соёл уран зохиолын харилцаа холбооныталаар огт дуугарахгүй өнгөрсөн.Мөн “Монгол хуучин уран зохиолын тойм”-ыг зохиосон туршлагаас” хэмээхөгүүлэлдээ “Бидний энэ түүх тоймд холбогдох XYII-XYIII зууны үе бол монголчуудманжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэж, тусгаар тогтносон байдлаа алдаад, хятадүндэстэнтэй хамт нэг гүрэнд багтаж орсон үе юм. Энэ үед монголчуудын өмнөХятадын соёлын хүрээнд орох уу, Энэтхэгийн соёлын хүрээнд орох уу гэдэгийм асуудал тулгарч ирсэн юм. Хятадын соёлын хүрээнд орвол Монгол оронулс төрийн талаар тусгаар тогтносон байдлаа алдахаар барахгүй, соёлынталаар тусгаар өвөрмөц байдлаа алдаж, Монгол орон Хятадын хязгаар болж,Монголын соёл Хятадын соёлын хэсэг болж хувирах байжээ... Монгол зохиолдЭнэтхэг Төвөд зохиолын нөлөө байгаа нь монгол зохиолыг монгол зохиол бишболгох баримт биш, зөвхөн Энэтхэг, Төвөд, Монголын ард түмний эртний соёлынзузаан холбоотой байсны сайхан баримт болж байна” (Дамдинсүрэн. 2014,х.233-234) гэж монголын соёлд Энэтхэг төвөдийн утга соёлын нөлөөг өндөртөргөж, Хятадын соёлын нөлөөний талаар дуугүй байх, эсвэл эсрэг талаас ньярих зэргээр анхны тавь жараад онд Хятадын соёл уран зохиолын талаар ярьжбайсан утга санаа бүхий үг хэллэг нь алга болсон гэж үзэж болно.Өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны жараад оны сүүл, далаад оны эхнээс эхлээдтэрээр Хятадын уран зохиолд хандах хандлагаа өөрчилжээ гэж үзэж болно.Үүнийг бид юуны өмнө улс төрийн байдалтай холбон үзэх ёстой. Гэхдээ энэхүүулс төрийн “давалгаа” нь хувь хүн Ц.Дамдинсүрэн дээр хэрхэн очсон бэ? 1950-иад оны дундуур “Бух Гомбо”-ын маргаанаас эхлээд, Монголын Зохиолчдынбайгууллагын даргын эрх мэдлийг булаалдах нэлээд том тэмцэл өрнөсөн байдаг.Үүнд: Д.Сэнгээ, Ч.Лодойдамба, Г.Жамсранжав нарын тэргүүтэй зохиолчид тэрүеийн нам засгийн удирдагчтай нийлж “үндэсний үзэлт”, “ревизионист” хэмээхнэр хоч зүүн гоочилж эхэлсэн байдаг.


139МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Энэ талаар Японы судлаач Окада “Өмнөд их хөрш Хятадад \\1956 онд\\өрнөж байсан “Эрдэмтэн бүхэн уралдаг, цэцэг бүхэн дэлгэрэг” хэмээх улс төрийнкомпанийг Монголын сэхээтнүүд сонирхож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхөвөрмөц хэлбэр хэмээн ойлгож байсан” (Окада. 2014, х.382).Монголын зохиолчдын байгууллагын хурал зөвлөгөөн мэтэд ил ширүүн,шударга шүүмжлэл явуулсны төлөө түүнийг “чөлөөтэй санал гаргагч”хэмээн нэрийдэж, илтээр хавчиж эхэлсний зөвхөн нэг жишээ бол эрдэмтэнО.Шагдарсүрэн “Хамгийн эхэнд үг хэлсэн Ц.Дамдинсүрэн багш ард түмнийамьдрал ядуу хэцүү байна. Манай малчны гэр орон сартай шөнө гэрэл хэрэггүй,салхитай өдөр туужуу хэрэггүй, үхсэн малын хөм дэвссэн байна. Миний нэгах комбинат цагаан эсгий хэдийг олж өгөхийг надад байнга захидаг. Олонмянган малчны дунд миний ахынх сайн сууцтай байх нь шударга биш тул биолж өгөлгүй цааргалаад байна. Монголчуудын амьдрал ийм ядуу гачуу байхадсайн сайхан боллоо хэмээн хоосон магтаад, ямар ч ажил зохиохгүй байна гэжхэлсэн” (Монгол улсын түүх. 2003, х.290) гэх юмуу. Энэ мэтийн дараа 1956оны МАХН-ын ТХ-ны УТТ-ны тогтоол гарч “Үндэсний үзэл бол манай нам ардтүмэнд хамгийн аюултай зүйл байсан ба одоо ч байгаа юм. Ялангуяа энх тайван,ардчилал, социализмын лагерийн эсрэг империалист харгис хүчнүүдээс үзэлсуртлын довтолгоон, гүтгэлгийг хүчтэй явуулж байгаа гэх буюу.., үндэснийүзэлтнүүд “эх оронч үзэл”,”чөлөөтэй санал гаргах” гэх зэрэг нэрийдлээр манайзарим дутагдлыг ашиглаж, Зөвлөлтийн туршлагыг судалж, бүтээлчээр хэрэглэхнамын бодлогыг эсэргүүцэж байна” (Дамба. 2006, х.399).Ил тод, шулуун шударга байсны төлөө ийнхүү эсэргүү болж “үндэснийүзэлтэн”, Хятадын ревизионистуудыг дэмждэг“чөлөөт санал гаргагч” нэр зүүснийдараа Ц.Дамдинсүрэнд дараагийн хүнд цохилт ирсэн байна. Энэ бол “ОросМонгол толь”-ны хавсралтын асуудал юм. “Орос-Монгол толь”-ийн асуудлыгШУА-ийн ХЗХ-ийн эрдмийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэхэд, түүнийхэлсэн үг үнэхээр хүчтэний өмнө хүчгүйдэж “бууж өгсөн” байдал илт харагдажбайна. Энэ хурлаас өмнө МАХН-ын ТХ-ны УТТ-ны хурлаар уг толийн асуудлыгтусгайлан авч хэлэлцэн, Ц.Дамдинсүрэнгийн хийсэн энэ толийн хавсралтандорсон зүйлийн хор холбогдлын талаар тогтоол гаргах, толийг хураан авчхавсралтыг хасах, үүнээс гарах зардлыг буруутай хүмүүсээр төлүүлэх гэх мэтийншийдвэр гарчихсан байсан үе юм.ХЗХ-гийн хурал дээр Ц.Дамдинсүрэн “Энэ толинд олон дутагдал бийболовч урьд байсан Орос-Монгол толиноос алхам дэвшиж, илүү сайн болсоннь дамжиггүй. Энэ толь Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдалт харилцаагбататгахад, Москва-Улаанбаатарыг холбосон төмөр замаас бараг дутуугүй ачхолбогдолтой зүйл боллоо гэж бид бахархаж байна. Гэвч бидний хийсэн ОросМонгол толийн хавсралт болох мянган жилийн он дарааллын хүснэгт алдаадутагдалтай болсон байна. Үүнд дээд газраас анхаарал тавьж алдаа дутагдлыгилрүүлэн засаж буйд бид их баярлаж талархаж байна... Би ямар алдаа гаргавгэдэг асуулт байна... Жишээлбэл Коммунист намын тунхагийг нийтэлсэн он бамонголд орчуулсан оныг мартаж орхижээ. Шинэ үеийн түүхийн материалыг бигурван боть монголын түүхээс авсан юм. Тэр гурван боть түүхэнд Коммунист


140МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37намын тунхаглал гарсан 1848 он ч байхгүй, Монголд орчуулагдсан 1925 он чбайхгүй байна. Их багш Лениний Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчидтэй1921 онд уулзсан маш чухал түүхт явдлыг цалгардаж орхисон байна... Монголынцэрэг 1239 онд Крымийг эзлэв, 1241 онд Польш, Мажар, Моравий хүрэв... гэдгийгоруулсан... Энэ бол бидний бахдан тоочих зүйл биш... Манай түүхч нар Монгол,Хятад, Европын хэдэн оныг зөвөөр харвцуулан хэрэглэж чадахгүй будлианхутгасан зүйл өдий төдий тохиолдож байна... Ш.Нацагдоржийн бичсэнийг итгэхюм бол Даян хааныг нас барснаас хойш арваад жилийн дараа түүний отгонхүү Гэрсэнз төрсөн байна... Түүхч Ишжамцын бичсэнээр бол Амарсанаа үхээд,долоон жил болсны дараа Манжийн цэргийг мөн Амарсанаа бут цохиж байжээ.ТүүхчБирагийн гурван боть түүхэнд бичсэнээр болАлашагийнДандарлхаарамба1832 онд нас бараад, дөрвөн жилийн дараа 1836 онд “Сарны гэрэл” гэдэг алдартТөвөд Монгол толио зохиосон байна... Энэ бүхний алдаа будлиан бол Монгол,Хятад, Европ тооллын оныг харьцуулсан сайн хүснэгт байхгүйгээс болжээ. Энэбүх будлианыг анхаарч үзээд олонд тус болох зорилгоор тэр мянган жилийнхарьцуулсан хүснэгтийг хийсэн юм...” (Дамдинсүрэн. 2014, х.560-563).Хэл зохиолын хүрээлэнгийн өргөтгөсөн хуралд хэлсэн “Найман зүйлийнэргэлзээ” хэмээх үг нь түүний өөрийгөө хамгаалж, буруугүйг баталж, хүчтэнийөмнөөс тавьсан эцсийн сум байсан бөгөөд үүнээс хойш “маозм” болон хятадынсоёлын талаар аргагүй эрхэнд бодит байдлаас өөрөөр дуугарч ярьдаг болжээгэж үзэж байна.Дүгнэлт1960-аад оны дунд үеэс ЗХУ-ын төрийн бодлогыг дагаж, Монгол улснь БНХАУ-тай харилцаж байсан улс төр, эдийн засаг, соёл тэр дундаа уранзохиолын харилцаа холбоогоо тасалж, Хятадыг үгүйсгэх үзэл давамгайлжбайсан. Энэ хүрээнд Ц.Дамдинсүрэн мэтийн олон сэхээтнүүд Хятадын “чөлөөтсанал гаргагч” хэмээх ревизионист үзэлтэнд тооцогдож, хавчин гадуурхагдажбайсан нь тэдний урлаг уран сайхны талаар бодит үнэн дүгнэлт гаргалгаагаргахад хүчтэй нөлөөлжээ.Үүний тод жилээ бол Хятадын соёл монголд хүчтэй нөлөөлснийг баримтжишээтэйгээр хэлж ярьж байсан тавь жараад оны үзэл бодлоос дал наяад оныүед эрс өөрчлөгдсөн Ц.Дамдинсүрэнгийн үзлээс тод харж болно.Энэ бол улстөрийн хараат байдлаас шалтгаалсан түр зуурын үзэгдэл байсан нь өнөөдөрнэгэнт ил болжээ.Ашигласан бүтээлийн жагсаалтДулаан. (2008). Ц.Дамдинсүрэн хийгээд монгол хятад эртний уран зохиолынхарьцаа холбооны асуудалд. Академич Цэндийн Дамдинсүрэн.Дурсгалын түүвэр. Уб.Монгол- Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах. (2014).УБ.Дамдинсүрэн, Ц. (2014). Бүрэн зохиол. боть 4. Уб.Дамдинсүрэн, Ц. (2014). Бүрэн зохиол. боть 5. Уб.


141МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Дашдорж, Д. (1988). Да багшийн дурсамж яриа. Уб.Монгол улсын түүх. (2003) 5-р боть. 2003- Монгол улсын түүх. 5-р боть. УБ.Дамба, Н. (2006). Сэхээтний төөрөгдөл. Цагаатгах ажлыг удирдан зохионбайгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар ХэлмэгсдийнСудалгааны төв.AbstractFrom the mid-1960s, following the state policy of the Soviet Union, Mongolia cutoff its political, economic, cultural, including literary ties with China, and was dominated by denial of China. In this context, many intellectuals such as Ts.Damdinsurenwere persecuted as revisionists of Chinaˈs “free proposers”, which greatly influencedtheir ability to make realistic conclusions about their art. The bright year of this wasthe strong influence of Chinese culture on Mongolia, which can be clearly seen fromthe views of Ts.Damdinsuren, which changed dramatically in the eighties. It was atemporary phenomenon due to the dependence of the state. It has been revealedtoday.


142МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ХЯТАДЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ НЭГЭН СЭДВИЙН ТУХАЙП.Яньдий1ГОО (GAOWA)2 Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10ХураангуйХүн төрөлхтний түүхэнд тэр тусмаа аль ч улс орны утга зохиолд сархаднытухай сэдвээр бичсэн зохиолууд цөөнгүй буй. Тэртусмаа энэхүү сэдэв ньХятадын яруу найрагт томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд Хятадын нэрт яруунайрагч Ли Бай, Дү Фү, Бай Зюй И нарын уран бүтээлд ч тусгалаа олжээ.Тан улсын үед эдгээр зохиолчид сархадны сэдвээр зохиол бүтээлээтуурвиж байсан нь нэгдүгээрт тухайн улс үндэстний соёлын асуудалтайхолбоотой, хоёрдугаарт тэдний сэтгэлийн баясал, гуниг цөхрөл, болон хувьхүний дотоод сэтгэлийн ертөнц гүн туссан байдаг. Нөгөө талаар тэд сархаднытухай бүтээлүүддээ дэлхий ертөнцийг сайшаан магтахын зэрэгцээ өөрсдийнхөөамьдарч байсан цаг үеийнхээ бодит бурангуй байдлыг шүүмжилж, шударга бусүйлийг үзэн ядаж, найз нөхрөө санасан янз бүрийн утга агуулга, гүн гүнзгий үзэлсанаа шингээн туурвиж байсныг гол гол бүтээлүүд нь нотлон харуулдаг.Түлхүүр үг: яруу найраг, сэдэв, дарсны дүрслэл, хундагын богд, авьяасбилиг, баяр хөөр, уйтгар гунигЛи Бай нь Хятадын “Мөнхийн яруу найрагч” хэмээн алдаршсан нэгэнтөдийгүй амьдарч байсан цаг үеийнхээ яруу найрагчдаас өөрийн гэсэн өнгөаясаараа Хятадын сонгодог яруу найрагт томоохон байр суурь эзэлдэг. Түүнийшүлэгт нийгмээ зэмлэсэн , эрх ямбатан цаашилбал хаан эзнээ хүртэл шүүмжлэндонгодсон агуулга нэлээд гүнзгий тусжээ. Тийм учраас “Ли Байг Хятадын уранзохиолын түүхэнд анхдагч аугаа романтизмын шүлэгч гэж үздэг” байна. /https://olloo.mn/ Энэ зохиолчийн намтар бусад яруу найрагчдынхаас маш их ялгаатай.Тэрбээр баян худалдаачны хүү байсан боловч харц ард гэж тооцогддог байжээ.Учир нь эртнээс тогтсон дэглэмийг эсэргүүцдэг байсан учир эзний дансанд нэрус нь бичигдээгүйгээс намтар нь их бүдэг болсон ажээ. Зарим сурвалж бичигтзохиолчийг сартуул угсааны хүн гэсэн байдаг. Ли Бай эд хөрөнгө эрх мэдлийг үлхайхран эрх чөлөөг эрхэмлэн илд шүлэг хоёрт дурлаж олон газраар хэсүүчлэнявж, хойч үе нь шашин магтдаг гайхамшигт бүтээлүүдээ туурвижээ.Түүний шүлгүүдийг ажиглахад ард түмэн, эх орноо хайрласан (“Зуны өдөрууланд”, “Салахдаа бичсэн Тянь Мү уулнаа зүүдээрээ тойрсон дуулал”, “Эй МэйШан уулын дуулал”, “Лу Шан уулын дуулал”...) эрх чөлөөт байдлыг эрхэмлэж,эрх яматныг дорд үзсэн (“Сэлүүн хүмүүн лүгээ ууланд архидсан нь”, “ Мэн Хао1 Монгол Улс. Улаанбаатар. Монгол Улсын Боловсролын Их Сургууль. Нийгэм, хүмүүнлэгийнухааны сургууль. Утга зохиолын тэнхим. 2 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад дээд сургууль. Монгол судлалын дээд сургууль.


143МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Ран дур хүргэсэн”) уул усаа бишрэн шүтсэн (“Тиян Мен Шан уулыг бараалсаннь”, “Жен Жиян мөрний дуулал”, “Сэрүүн шөнийн бодол”, “Сарны дор ганцаарархидахуй”, “Жин Лингийн архины мухлагаас аярласан нь”, “Намрын өдөрШаюнь Чен хотын Шие Тиёгийн хойт асарт авирсан нь”...) утга агуулга бүхийшүлгүүд голлох байртай байна. Ялангуяа түүний шүлэгт ард иргэдийн ахуй амьдралыг тод томруунхаруулсан бүтээл цөөнгүй байх агаад ихэнх зохиолдоо тэднийг хайрлах үзэлухамсар гүнзгий шингэсэн байдаг нь бусад яруу найрагчдаас тодорхой ялгардаг.“Эртний уянга” гэсэн шүлгийн арван есдүгээр бадагт эх орон, энх тайван, зонолныхоо сайн сайхныг нурааж буй Ан Лү Шан бослогыг маш их буруутгануянгалан шүлэглэжээ. Тухайлбал:Доош бөхийж Лө Ян талыг харахуйяаДогшин Хүннү барайн бүрийж давхилданаЦус нөж хээрийн өвсийг будажЯоно шарнууд цөмөөр эрхэм боловгэж бичжээ. Тэгвэл “Лу Шан уулын хүрхрээг харахад” хэмээх шүлэгтээ:Хүлис хаднаа нар тусахуйяа бор утаа борхиронХүрхрээний ус голд буухыг алс холоос хармойХөөсрөн урсах, нисэн дэгдэх, гурван мянган тохойХөх огторгуйгаас тэнгэрийн гол буув гэж санав аа(Хөвсгөл. 1998, х.12)гэхчлэн цацран буух хүрхрээний дүр зургийг нүдэнд үзэгдэм,утаа манан ч юм шиг, тэнгэрийн гол ч юм шиг байдлаар уран яруу дүрсэлжээ.Мөн “Сэрүүн шөнийн бодол” шүлэгт:Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийгДээрээс унасан хяруу гэж гайхаадДээш харж тунгалаг сарыг харж ширтээдДоош харж төрсөн нутгаа санав аа(Содбилэг. 1982, х.191) гэхчлэн хүний сэтгэлийн нандин сайхан, уйтгар гунигийгтод томруун дүрсэлсэн бол “Эй Мэй Шан уулын дуулал”, “Шүгийн зан бэрх” зэрэгбүтээлдээ байгалийн гоо сайхныг магтан дүрсэлжээ. Мөн “Анд нөхдөө үдсэн нь”,“Гомдол учрал”, “Амраг хонгорын дуулал хоёр бадаг” гэх мэт уянгын шүлгүүд ньзохиолчийг хүний сэтгэлийг нарийн мэдэрдэг дууч байсныг тодотгон харуулдаг.Энэ мэт зохиолч байгалийн гоо сайхныг зон олныхоо ахуй амьдралтай хослууландотоод сэтгэлийнхээ баяр бахдлыг нэвт шингээн, илэрхийлэх гэсэн санаагааутгын гүн хэлхээнд урлаж чаддаг байсныг эрдэмтэн судлаачид (ЭрдэмтэнС.Хөвсгөл “Дорно дахины уран зохиол” хэмээх бүтээлдээ “Ли Бай нь хүнийсэтгэлийг нарийн мэдэрч чаддаг дууч байсан...” (Хөвсгөл. 2024, х.98) хэмээсэнбол судлаач Б.Цэрэнжамц “Үүний найргийн гол сэдэв нь тухайн нийгмийнулс төрийн ялзрал, хуурамч сайд түшмэдийг хурцаар шүүмжлэхийн зэрэгцэээмэгтэйчүүдийн амьдралын зовлон бэрхшээл, тариачин, загасчин, далайчин,уурхайчдын хүнд хөдөлмөр, энгийн ард иргэдийг магтан дуулснаар ард түмнийхайртай найрагч болж чадсан билээ. Түүний шүлгүүд дүрслэл сайтай, уянгалагбайдгаараа онцлог.” (https://olloo.mn/...) онцлон тэмдэглэсэн байдаг.Ли Байгийн уран бүтээлд эх орны уянгын шүлгээс гадна сархадны тухай


144МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37сэдэв голлох байрыг эзэлдэг. Энэ нь зохиолчийн эрх чөлөөг хүсэмжилдэгбайсантай холбоотой төдийгүй нөгөө талаас Хятадын ард түмний тариалангийнсоёлтой ч холбоотой байхыг үгүйсгэхийн аргагүй юм. Учир нь ийм соёлтой ардтүмний түгээмэл хэрэглэдэг унд дарсны хэрэглээний нэг хэлбэр нь сархад юм.Тиймээс Хятадын архи уух соёл нь хүмүүс хооронд харилцаа холбоо тогтоох,хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул эдүгээ ч бизнесийн соёлд гүншингэсэн байна. Эндээс харахад зохиолч Хятадын хоол ундны соёлын нэгхэлбэр болох сархадыг өөрийн хань болгож, нийгмийнхээ шударга бус үйлийгэсэргүүцэхдээ хүртэж санаа сэтгэлээ тайвшруулж байсныг уран бүтээлээс ньхарж болно. Ингээд Ли Байгийн зарим сархадны талаарх шүлгүүдийн заримонцлогийг тодруулан авч үзве. Түүний “Сарны дор ганцаар архидахуй” хэмээхшүлэгт:Цэцгийн дунд нэгэн хувин архитайЦэмцийн сууж ганцаар согтном, биГэгээн сүүдэр гурвуул хүмүүн болов оо...(Содбилэг. 1982, х.218) хэмээн нийгмийн бурангуйг эсэргүүцэхийн хамт дарсуун, санаа сэтгэлээ тайвшруулж байсныг нь харуулдаг төдийгүй сарыг хүншүүлжбичсэн нь зохиолчийн ганцаардлыг давхар илэрхийлэхэд өвөрмөц дүр, дүрслэлболсон байна. Ли Бай далайд завиар аялан сархадад хөлчүүрэн, усанд туссансарны дүрсийг хараад, (“Жин Лингийн архины мухлагаас аярласан нь”, “Сарныдор ганцаар архидахуй”) үзэмж төгс байдлыг нь гайхан биширч барьж авахыгхүсэмжлэн өгүүлж буй цөөнгүй шүлэг бичжээ. Тухайлбал: Архины утгыг мэдэхгүйсаранАр өвөр сүүдэрт талаар дагамой Багахан зуур хань болсон саранБаяр цэнгэлийн хавар болтол хийгтүнСэрүүн байхуйяа саран нарин цэнгэлдэжСогтож унтваас бутран салж одмойӨндөр огторгуйд өдөр хугацан найрласугай(Хөвсгөл. С., 2014.Х.99) гэснээс тодорхой харагдаж байна. Үүнээс гадна зохиолчтухайн цаг үеийнхээ хавчлага дарлалыг эсэргүүцэн сархад хүртэж, сэтгэлийнцэнгэл эдэлж буйгаа:Жүн хэнгэрэг нэрт зууш эрхэм гайхамшиг бус ууЗгү чиггүй өнөд согтон сэргэх дур үгүйАгуу эрдэмтэд эртнээс хувь зохиол үгүйАрхи уугсад үнэхээр чухам нэр алдраа хоцроов(Хөвсгөл. С., х.10) хэмээн сэтгэл амар амгалан оршихуйд бүх зүйл сайн сайханбайдгийг тусгасан гүн утга санаа илэрхийлжээ. Энэ мэт сархад Ли Багийн уранбүтээлд голлох байртайгаас гадна өөрийнх нь амьдралтай ч холбоотой юм.Тэрбээр олон жил тэнүүлчилсний эцэст гучаад оны үед түүний нөхөд хулсаншугуйн эрэлхэг зургаан эр болж амар жимэр сууж амтат сархад, уянгат шүлгээрамь зуух болсон бөгөөд дөчөөд оны үед тэнгэрт тэрсэлсэн хутагтан мэт Ли Бай“Үхэшгүй найман согтуу” гэгч өөр нэг бүлгийн толгойлогч болсон тухай түүнийнамтарт бичсэн байдаг. Эндээс түүний илд болон сархадад хэрхэн дурлаж


145МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37явсныг харж болох төдийгүй уран бүтээлдээ сархадыг сартай хамт хослууландүрсэлж, өөрийн ганцаардлаа илэрхийлдэг туурвилзүйн онцлог ажиглагдажбайна.Сэргэн мандалтын үеийн гурав дахь яруу найрагч бол Дү Фү юм. Түүнийөвөг дээдэс нь цэргийн гарамгай жанжин, эрдэмтэн, яруу найрагч байсан тулДү Фү энэ уламжлалыг хадгалахаар гурван удаа түшмэлийн шалгалт өгсөнболовч амжилтгүй болжээ. Тэрбээр 755 оноос “Хүүгийн үхсэн нь”, “Фенсиянаасявахад төрсөн таван зуун үгтэй шүлэг” зэрэг алдарт бүтээлээ туурвижээ. Дү Фүамьдралынхаа сүүлийн жилүүдэд эд хөрөнгөөр гачигдан ядуу зүдүү амьдарчбайсныг уран бүтээл нь тодорхой харуулдаг. Зохиолчийн яруу найраг нь хятадыняруу найрагт иргэний уянгыг хөгжүүлж, нийгмийн амьдралын тэгш бус байдал,баян хоосны ялгааг шүүмжлэн харуулж байв. Энэ уламжлалыг нь Бай Зюй Ихөгжүүлэн оргилд хүргэсэн байна. Дү Фүг алдаршуулсан мөр нь:Улаан асрын үүдэнд архи мах өмхийрч байхад Өлбөрч үхсэн хүн замын гудас элбэг гэсэн хэсэг юм. Энэ бол “Фенсиянаас явахад төрсөн таван зуун үгтэй шүлэг”-ийн мөр ажээ. Түүний шүлэгт зон олны аж байдал, хувь заяа тодорч жинхэнээнэрэнгүй үзэлт яруу найрагч болохыг нь нотлон харуулдаг. Түүний уранбүтээлд иргэний уянга (“Цэрэг мордох дуулал”, “Хилийн манаа мордсон нь”,“Шио Хо тосгонд ирсэн түшмэл”, “Чиян зүн тосгоны гурван бадаг”...), байгальболон сэтгэлийн уянга (“Хаврын шөнийн өгөөмөр хур”, “Санааны аяар зохиосонесөн бадаг”, “Сартай шөнө”, ”Сайхан хүний дуулал”...) том байрь суурь эзэлдэгбол сархадны тухай сэдэв (“Цю Жан мөрнөө хундага өргөсөн нь”, “Нийслэлхотоос Фен Шиань руу явахуйяа төрсөн таван зуун бадаг”, “Юү Вэй Ян Леү асартавирсан нь”...) ч өөрийн гэсэн орон зайг эзэлдэг. Тухайлбал:Цэцгийг сүлжих алаг эрвээхэй булт халь харагдажУст тоншигч өрөм хулгайч дэвтрэн дэрвэн ниснэҮлэмжийн сайханд баясан жаргаж хамт уун одоодӨчүүхэн зуур ч сонирхон шинжиж битгий дэмий зөрчүүл(С.Хөвсгөл. 1998. Х.33) хэмээн бүгдийг умартан согттолоо уун наргиж байгаагаархүн гэдэг амьтан амьд яваа цагтаа амар амгалан явахыг чухалчилдаг болохыгилэрхийлсэн төдийгүй “Үлэмжийн сайханд баясан жаргаж хамт уун одоод”хэмээн архины нөхөр ч гэсэн хүнд хань болдгийг онож дүрсэлжээ.“Албан цэрэг Хэнань хэбэйг эргүүлэн авсныг сонсоод” хэмээх шүлэгт 763оны хавар Ань Шиагийн самуун дарагдах үед ард түмэн баярлан баясаж буйгөдөр дуустал архи уун цэнгэн баясахын зэрэгцээ дуу бүжигтэй хослуулантэдний сэтгэл санааны байдлыг зураглан дүрсэлсэн нь зохиолчийн илэрхийлэхгэсэн санааг улам тод тусгажээ. Тэгвэл “Цасыг эсэргүүлсэн нь” шүлэгтээдайн самууны дүр төрхийг байгаль цаг агаарын таагүй байдалтай хослууланхундага дарс хоосон буйгаар “Хул тонгож, хундганаа ногоонгүй” хэмээн тухайнүеийнхээ нөхцөл байдлыг тодорхой дүрсэлсэн бол өөр нэгэн шүлэгтээ “Архиногоо гар гартаа барьж, Амтат дарс үлбэгэр сувс хэмнэнэ, Шингэн архи гэжбитгий гологтун, Шүлхий тариа тарих хүн үгүй” гэж дайны хөлд эгэл жирийн ядуутариачид хэрхэн амь насаа алдаж, тариа ногоо тарих эр хүн үгүй болсон мэтээр


146МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37дайны хор хөнөөлийг хурцаар шүүмжилсэн байна.Тэрбээр идэр үедээ Хятадын цөөнгүй мужуудаар хэрэн тэнэж явсан чнасныхаа эцэст амьдрал нь хэт их доройтож буурайхан амьдарч байхдаасархадаар сэтгэл санаагаа баясган амьдралыг сайн сайхнаар харах болсноо“ Хундагат дарсаа хөнтөрч байх үнэхээр жаргалын туйл, Амтат сархдаа шимэнсуухуйяа балаас сайхан биш үү“ хэмээснээс нялхасыг угтаж, өтгөсийг үддэг ньхүний амьдралын жам ёс болохыг байгалийн хувирал өөрчлөлтэй зэрэгцүүлэн,сархад хүртэх нь сэтгэлийг амирлуулж зовлонгийн хүлээснээс түр ч гэсэнсалгадаг болохыг уран яруу дүрсэлжээ.Бай Бай Зюй И нь 808 оноос түшмэл болж, тайган болсон. Ли Бай, Дү Фүнараас ялгагдах нь өндөр тушаалын түшмэл явж, төрийн хэрэгнт оролцожбайсан. 809-810 оны үед түүний хамгийн алдартай бүтээлүүд болох “Шинэардын дуу”, “Чингийн аялгуу гэсэн хоёр бүтээл нь бичигдсэн. Тэрбээр Цянжоудцөлөгдөн жижиг ноён болоод зургаан жил суусан. Энэ үеэс байгалийн уянга ихбичих болсон бөгөөд уран бүтээлд нь гунигийн аяс илрэх болжээ.Тан улсын яруу найргийн нэг гол сэдэв бол феодал эздийн эцэс төгсгөлгүйдайныг шүүмжлэх явдал байсан бөгөөд зохиолч энэ сэдвээр цөөнгүй бүтээл(“Син Фэний гараа хугалсан өвгөн”, “Хэнанийн газар самуурал гарсан тухай”)туурвижээ. Өөр нэгэн чухал сэдэв бол дарсны сэдэвт бүтээлүүд болно. Зохиолчхэдийгээр ихэс дээдсийн дунд амьдарч байсан ч ард олны ядуу зүдүү байдлыгсайн мэддэг, нийгмийн доторх тэгш бус харьцааг үргэлж эргэцүүлэн бодожхарьцуулдаг байсан нь түүний олон шүлгээс харагддаг. “Тарган морьтон, тансагхувцастан” шүлэгтээ дээдсийн тансаг сайхан хувцас эмээл хазаар, элбэг дэлбэгнайр хуримыг:Найман зүгийн тансаг идээгНартыг зүг бүрээс хураажАмаараа гартал идээд Амар сайхандаа жаргана даа хэмээн дүрсэлжээ. Эхний шадад Найман зүгийн тансаг идээг хэмээн нагиадгазрын ихэс дээдсийн баян тансаг байлыг дүрсэлсэн бол хоёр дахь шададНартыг зүг бүрээс хурааж хэмээн Хятад газарт арилжаа наймаа ихэд дэлгэрч,цэцэглэн хөгжиж байсныг өгүүлээд, гурав дахь шадад Амаараа гартал идээд гэжбаячуудын увайгүй байдлыг харуулсан бол дөрөв дэх шадад Амар сайхандаажаргана даа гэж ард олны зовлон шаналлыг өчүүхэн төдийд ч хайхардаггүйихэс дээдсийн хувиа хичээсэн зан хийгээд бусдын жаргалаар өөрийн биеийгжаргаан, амар амгалан, хэнийг ч хайрладаггүй цэвдэг хүйтэн сэтгэлийг ньтодорхой дүрсэлсэн байна.Зохиолчийн уянгын шүлгийн дотор магтаалын аястай “Бор өргөө”, “Шинэоёсон тэрлэг” гэх мэт шүлгүүд байдаг. Эдгээр шүлэгтээ нийгмийн тэгш бусбайдлыг шүүмжлэн, өргөн олны ядуу зүдүү зовлонг хуваалцсан байдаг. Түүний“Өнөдийн гомдлын дуу” найраглал маш их алдартай. Тан улсын Сюань зунхаан, түүний хайрт хатан Ян гуй фэйн хоёрын дурлалын түүхийг олон зохиолчсонирхон зохиол бүтээлдээ тусгасан байдаг. Хаан зургаан ордныхоо гурванмянган охидоорс Ян хатныг сонгосныг:


147МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Жимсгэнэ харцаар нэгэнтээ инээхүй зуун хайр төржЗургаан ордны оо энгэсэг өнгө зүсээ алдав ...Гурван мянганы хайр ивээл нэгэн хүнд болжээ гэх мэтээр урнаар дүрсэлжээ.“Бай Зюй И-ийн иж бүрэн бүтээл” хэмээх бүтээлийг харахад 2800 гаруйзохиол байх агаад үүнээс сархадтай холбоотой 6000 гаруй шүлэг, дуулал байна.Үүний утга санааг ажиглавал өөр хоорондоо эрс ялгаатай ажээ. Жишээ нь:А. Цаг үеийнхээ шударга бус байдлыг шүүмжилсэнБ. Феодал ноёдын увайгүй байдлыг жигшсэнВ. Харц ардыг энэрэн өмгөөлсөнГ. Нутаг усаа эрхэмлэн дээдэлсэнгэх мэтээр ангилж болохоор байна.Цаг үеийнхээ шударга бус байдлыг “Тарган морь хөнгөн тэрлэг” хэмээхшүлэгт тусгахдаа ихэс дээдсийн хурим найр өргөн дэлгэр тансаг байдалтайболж байгааг “Эрхэмсэг сээхэлзүүр замын дунд хөндөлсөж, Эмээл хазаараасалтан гэрэл цацарна, ...Мундаг жанжины хуриманд явна хэмээн, ...Урсах ус мэтамтат сайхан архи” гэх мэтээр нүдэнд харагдал дүрсэлжээ.“Зи Гэ Шаны умарт тосгонд хоноглосон нь” шүлэгтээ:Өглөө Зи Гэ Шаны хаданд зугаалавҮдэш уулын хормойн тосгонд хоногловБуянт өтгөс намайг үзээд баярланБутан нээж архи гарган дайлавХундага өргөн ууж эс завдталХурц зэвсэгт цэрэг орж ирэв хэмээн феодал эздийн эцэс төгсгөл дайн самууныг шүүмжилж, үүнээс залхсанард олны үзэл бодлыг илэрхийлжээ. Шүлэгт үүнийг тодотгон:Бор дээлт урт охор зэвсэгтэйБөхөр дахир арван хэдэн хүнШирээн дээрх архийг булаажТаваг доторх зуушийг минь цөмлөвгэж жирийн хүмүүсийн хүнд амьдралыг дүрсэлж, зочноо ч дайлчих амар амгаланцаг үгүй болсныг харуулсны зэрэгцээ феодал ноёдын увайгүй байдлыг жигшсэнажээ.Харц ардыг энэрэн өмгөөлсөн “Тарган морьтон, тансаг хувцастан” шүлэгтээ:Эзэн хааны шадарчууд гэдэгЭнүүгээр заларч яваа нь энэШалавхан давхих хүлэг ньШаагих үүлнээс сүртэй хурданЕсөн шийдийн унд дарсыг Ердийн юм болгож савлаад ...Нэг нь нэгнийгээ идэж буйгНэхэн санахад юутайхэмээн нийгмийн тэгш бус байдлыг шүүмжлээд, дээдсийн амьдралын үнэн дүртөрхийг шоглон шүүмжилжээ.


148МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37ДҮГНЭЛТ1. Тан улсын үед яруу найраг тодорхой дүрэмтэй болж, тэр дүрмээс гажсаншүлгийг шүлэг биш гэдэг байжээ. Энэ үед тасархай бадаг (гүн ухааныдөрвөн мөрт ч гэдэг), хэмжээт шүлэг (хоёр бадаг) гэсэн шүлгийн хоёр хэлбэршинээр бий болсон төдийгүй сэдвийн хувьд өргөн цар хүрээтэй хөгжижбайсан. Ялангуяа энэ үеийн яруу найргийн нэг гол сэдэв бол сархаднытухай сэдэв мөн.2. Сархадны тухай сэдэв нь Хятадын Тан улсын яруу найргийн томоохонтөлөөлөгч болох Ли Байгийн уран бүтээлд элбэг байдаг нь зохиолч нийгмийнбурангуйг эсэргүүцэн дарс уун санаа сэтгэлээ тайвшруулж, ганцаардсансэтгэлээ уран яруу илэрхийлэхэд ашигладаг байжээ.3. Дү Фү, Бай Зюй И нарын уран бүтээлд ч гэсэн дарсны сэдэв голлох байртайбайна. Ялангуяа Дү Фү амьдралын зовлон жаргал, нийгмийн ялзрал,амьдралын доройтол зэргийг өгүүлэхдээ дарс уун зовлонгоос ангижранбайгаагаар дүрсэлсэн нь бусад яруу найрагчдаас ялгардаг.4. Бай Зюй И сархадны тухай шүлгүүддээ цаг үеийнхээ нийгмийн шударга бусбайдал, феодал эздийн цэвдэг хүйтэн сэтгэлийгхатуу үгээр хурц шүүмжилэнбичдэг байсан төдийгүй сархадаар дамжуулан зон олноо өмгөөлсөн өөрийндотоод сэтгэлээ илэрхийлэн уран бүтээлээ туурвидаг байжээ.Ашигласан бүтээлийн жагсаалт Ганбаатар.Я. (1998). Нангиадын сонгодог уран зохиол. Улаанбаатар.(1987). Гадаадын уран зохиолын түүх. /Дорно дахины бүлэг/ Хөх хотВан Си И. (1957). Бай Зюй И. Шанхайн ардын хэвлэлийн газар.Дулам. С., (1976). Эртний дорно дахины уран зохиолын тойм. Улаанбаатар.Дулам. С., (1977). Дундад эртний дорно дахины уран зохиолын тойм.ЛиБайшүлгүүд.(1960). /Б.Явуухулан,Ч.Чимиднарынорчуулга/Улаанбаатар.(1984). Тан улсын яруу найраг гурван зуун бадаг. /Содбилэг сонгон орчуулав/Хөвсгөл.С. (1998). Тан улсын яруу найргаас. Улаанбаатар.Хөвсгөл.С. (2014). Дорно дахины уран зохиол. Улаанбаатар.Чимэдцэеэ. М., (2006). Хятадын сонгодог уран зохиолын монгол орчуулгынуран чадварын асуудалд. Улаанбаатар.AbstractIn consideration to literature of any nation of the world, it is fascinating that thereare considerable works and stories about alcohol and wine. Especially, Chinesepoem plays important role in the world literature. For example: Li Bai, Du Fu an BaiZyu Ee of Tang dynasty described about wine.Writers and poets of Tanh dynasty wrote many pieces and stories about wineand vodka, it is relating to the national culture, it impacted to describe their joy, sadness, difficulty, anxiety and many expressions of internal mind. In other words, theseworks and pieces of writing praised mountain, river, nature and earth in the poemsabout wine, opposed brutal and cruel war and battle, dream friends, wife and husband and expressed heroic and magnificent voice of human mind.


149МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37Д.УРИАНХАЙН ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛД ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТС.Чулуунбат1Хүлээн авсан: 2024.11.15 Засварласан: 2024.12.05 Хэвлэлтэд авсан: 2024.12.10Хураангуй:Зохиолч Д.Урианхай нь 1970-аад оны дунд үеэс зохиол бүтээлээ бичижэхэлсэн бөгөөд 1990-ээд оноос хойш бичсэн зохиолууд, тэр дундаа жүжгийнзохиолууд нь модернист арга барил, төрөл жанрт хамаарна. Жишээ болгонхэлбэл ёр билгийн сэдэлттэй “Ауровинда агь” сэтгэлзүйн жүжигт эхийн зүүдёр биелж байгаагаар төрийн унал доройтол, төрийн үнэгүйдэл, эзгүйдлийгхаруулсан юм. Ийм байдалд хүрэх эхлэлийг Ауровинда агийн эцэг хаан тавьсангэдэг нь “загас толгойноосоо эхэлж өтдөг”-ийн адил төр сайн, муу байх ньбаатар цэргүүдээс гадна мартсаныг сануулж, унтсаныг сэрээж чадах мэргэнсайн түшмэд чухал болохыг үзүүлэв. Өөрөөр хэлбэл асуудлыг монгол ухаанааршийдэхийг байнга сануулсаар... Гамлет “хорлогч дайсан хажууд чинь байна,өшөөгөө ав” гэж хэлдэг бол Урианхай “өшөөгөө ав” гэж хэлээгүй юм. Энэ болдорно дахины уламжлал гэж болно. Энэ нь мөн Урианхайн “ахимса” ч мөн. Тэрхүч үл хэрэглэх үзэлтэн юм. Тийнхүү эцсийн дүнд “ёрт” эх үхэх бөгөөд энэ ньээжгүй хаан байж болох ч Төргүй хаан (улс) байж болохгүй гэсэн санааг жүжигтөгүүлнэ.Д.Урианхайн уран бүтээл нь аргын хувьд монголын орчин үеийн уранзохиолын төлөвшил, хөгжлийн түүхийг харуулж байгаа бол сэтгэлгээнийхүрээнд ХХ зууны монголын нийгмийн байгуулал, түүний үзэл санааны илрэл,мөн өрнийн оюун санааны нөлөөлөл болоод зохиолчийн өөрийн гэсэн чөлөөтсэтгэлгээний өнгө аястай нийлмэл шинжтэй байгаа юм.Зохиолч Д.Урианхай нь эдийн засаг-нийгмийн тогтолцоо, хөгжлийн тухайтадөөрийн үзэл баримтлалыг дэвшүүлэн боловсруулсан бөгөөд энэ нь нүүдэлчинмонголчуудын гүн ухааныг уламжлан өвлөсөн орчин цагийн бодгалийнсэтгэлгээний үр дүн мөн бөгөөд чухамхүү үүнд л Д.Урианхайн бичвэр дэх үзэлсанааны шинэлэг тал, онцлог оршиж байна.Түлхүүр үг: модернист, бишүби, бодрол, бясалгал, мистик, психоанализ,контемпорари, философиУдиртгал:Монголын жүжгийн зохиол нь эртний арвин баялаг уламжлалтай бөгөөдүе үеийн авьяас билэгт уран бүтээлчдийн зохиол бүтээлээр баяжин хөгжсөөрирсэн билээ.“Монголын нууц товчоо”-д тэмдэглэгдсэнээр: “Монголын жаргалан нь1 Монгол улс. Улаанбаатар. Монгол Улсын Их Сургууль. Шинжлэх ухааны сургууль. Ази судлалынтэнхим.


150МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН, 2024 №37хуримлан бүжих болой” гэх буюу “Хавирга газрыг халцартал, өвдөг газрыгөлтөртөл дэвслэн бүждэг” (Монголын Нууц Товчоо, 1990, 57-р зүйл) байжээ.Өгөдэй, Хубилай, Тогоонтөмөр хаадын үед ордны их найрал хөгжим,бүжгийн дэг хөгжихийн хэрээр олон төрлийн жүжиг наадам ч бас хөгжиж байжээ.“МонголхаадноёдБээжинднийслэлжсуухцагтаатэрбүхёслолхүндэтгэлийннайр наадмаа уламжлан авч хийхдээ дугуй хэлбэртэй байшин ордон босгоодтэндээ тохируулан дуулалт жүжиг, жүжиг, төр ёсны жүжиг наадмын өвөрмөцшинэ хэлбэрийг бүтээж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. (энд ЮаньЦый хэмээх жүжиг буюу хожмын судлаачид монголчууд Бээжин ший жүжгийнхөгжилд олон шинэ элемент, хэлбэр оруулсан тухай хэлж байна) Юань гүрнийүед их хуралдай тарсны дараа юмуу, цагаан сар зэрэг цаг улирлын их баярхуримын дараагаар төрийн ийм том жүжиг наадам зохиодог, эндээ дуурилаг,жүжиг, дуулмаг гэх мэт жүжгийн шинэ шинэ хэлбэр бүтээн наадаж байсныгмонгол зохиолын онолын түүх судлагч эрдэмтэд тэмдэглэсэн нь цөөнгүй бий.”(Баттөр, 2003, х.50)Ноён хутагт Данзанравжаагийн бүтээн байгуулсан “Намтар дуулах дацан”бол тухайн үедээ манай “жүжгийн урлагийн эрдмийн хүрээлэн” байсан гэж хэлжболно. Тэнд жүжгийн зохиол туурвиж, жүжигчид бэлтгэгдэн боловсорч, театр,үзэгчид бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий болсон байлаа. Тийнхүү “Саранхөхөөний намтар” хэмээх өвөрмөц сонин жүжгийг зохион дэглэж байсан ньманай жүжгийн урлагт содон үзэгдэл болсон байна.Энэ талаар “Равжаа “Саран хөхөөний намтар”-аа өөрөө найруулантоглуулдаг байсан нь уламжлал болж, 1920-иод он хүртэл халхын Говь мэргэнвангийн хошууны Хамарын хийд, Цагаан толгойн хийд, Цахарын зарим нутгаартоглогдсоор иржээ. Энэ жүжиг нь дуу, яриа хосолсон жүжиг байсан бөгөөдтоглохыг нь “дуулах” гэж Ноён хутагтын намтарт тэмдэглэсэн байдаг. Жүжгийг60-70-аад хоног бүтэн дуулдаг, олон хүн урьдчилан бэлдэж оролцдог байжээ...”(Хөвсгөл, 2018, х.24)1737 онд Төвөдийн хувилгаан Лувсандамбийжалцаны зохиосон “Саранхөхөөний намтар” туужийн үйл явдал дээр үндэслэн, 1830-аад оны үед говийнноён хутагт Дулдуйтын Равжаа зохиосон.., жүжиг нь туужаасаа нэлээд ялгаатайбөгөөд зохиолын доторх дуулал, баатруудын хэлж сургаж байгаа үгс зэрэгнь гарцаагүй Равжаагийн зохиосон шүлгүүд болох нь түүний зохиолуудтайхарьцуулахад тодорхой байна гэж Д.Цагаан дүгнэжээ.” (Хөвсгөл, 2018, х.25)Энэ нь аль ч цаг үед жүжгийн зохиолын эрэлт хэрэгцээ их байсаар ирснийгхаруулж байгаа нэгэн жишээ болох юм.Монгол оронд ардын хувьсгалын нөлөөгөөр Монголын шинэ үеийн уранзохиол үүсэж хөгжсөн бөгөөд хувьсгалын эхний жилүүдэд “хар шар харгисфеодалуудын бурангуй явдал, улс нийгмийн доторх уруу дорой, ухамсаргүймунхаг явдлыг уудлан илчилж, жигшин буруушааж, өөрчлөн хувиргах, шинэчлэхүйл хэрэг”-т жүжгийн зохиол онцгой үүрэг гүйцэтгэж байсан билээ. Тэр л үедС.Буяннэмэх “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Харанхуйзасаг”, “Сандо амбан” - аа Ши.Аюуш “Баруун, Зүүний нугалаа”, “Хэний буруувэ?”, \"Гурван давхар талхигдал”, “Харц Дамдин, хатан Долгор”, “Яг 18, “Говийн


Click to View FlipBook Version