НАМСРАЙН БАНЗРАГЧЗАМwww.kiebooks.com
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГХаврын урь орсон боловч өглөөгүүр зэврүүн салхитай хүйтэвтэр байлаа. Улиас бургасаарбитүү бүрхэгдсэн голын мөсөн дээгүүр шар ус гүйж уур манан хөшиглөн баглагар бургаснысалаа мөчир бүрд цан хүүрэг цасан цэцэг болон барьцалдан хөлдсөн нь сэвсгэр цагаан хөвөнзулж тохсон юм шиг харагдана.Тэр голоос даан их холгүй өндөр дэнжийн эрэгцэг нөмөрт өвөлжиж байгаа дөрвөн гэрийнтооноор шингэн цэнхэр утаа үл мэдэгхэн савсана. Тэрхүү хот айлын өвөлжиж буй дэнж дээргарвал саахалт хиртэй яваад модтой өндөр ууланд тулах ажээ. Голын хойд талын архиагсархиаг болсон дэнжийн өвөр нөмрөөр байсхийгээд л өвөлжөө бууц дайралдана.Саяын хот айлыг хавь нутгийнхан Өлзий өвгөний хот гэж нэршсээр он жил үджээ. Өлзийөвгөн хэмээх тавь гаран насны янхигар том биетэй, ширүүн харцтай, шодон гэзэгтэй, бөгтгөрнуруутай өвгөн энэ нэгэн хот айлыг захиран аж төрсөөр байдаг ажээ.Өлзий ах дүү олуулаа байсан ч идэр залуу насанд үхэх нь үхэж зарим нь харь газар тэнүүчлэняваад буцаж ирсэнгүй. Гал голомтоо сахин үлдсэн Өлзий хөгшин буурай эцэг эхээ асрантойлсоор тэднийг нас бармагц эцгийнхээ цахиур бууг үүрч ан хийх болжээ. Эцэг нь барагтайанчин байсан ч харин Өлзий явах бүрдээ ганзага хоосон ирдэггүй учир анч, алаач гэж нутагусныхан нь нэрлэх болсон юм. Өлзий гэрлэж бараалсан ч үгүй эцгийн голомт сахин хэдэнжил болсноо гэнэт алга болжээ. Хүмүүс анхандаа түүнийг хөвчид ан хийж яваа байх гэжбоддог байсан ч өвөл өнгөрч хавар боллоо байдаггүй. Гэр нь бараг нурж унах дөхсөн учир айлаймгийнхан нь түүнийг хөвчид өнгөрсөн байх гэж бодон гэр орны нь хийдэд өргөж буянүйлдье гэсэн ч хүрээд ирвэл эвгүй юм уу гэлцэн холын хамаатан нэг өвгөний гадаа авчранхураажээ. Өдөр хоног өнгөрсөөр л байлаа. Өлзийг дурсан ярих хүн ч бараг байхгүй болжтүүнийг аль хэдийн өнгөрсөнд тооцжээ. Таван жилийн дараа мань эр улаан нялзрай хүүхэдтэвэрсээр нэгэн үдэш нутгийн захын айлд ирсэн юмсанжээ. Түүний сэргэлэн хар нүд ньгөлийж хөдөлгөөнгүй ч болсон юм шиг уруу царайлан дуу шуу ч үгүй болсон учир хүмүүсанхандаа баахан сэжиглэж үхэж өнгөрөөд буг болоод босоод ч ирсэн юм биш байгаа гэжбодсон гэнэ. Өлзий чухам хаана байгаад ирснээ хэнд ч хэлсэнгүй дараастай гэрээ барьжхүүгээ ямааны сүүгээр тэжээн гэрээсээ ч гаралгүй хүн амьтантай ч уулзалгүй, нялх үрээбүүвэйлэн гунигтай дуу дуулан байдгийг айл саахалтынхан нь мэдэж зүрхлэн асууж ччаддаггүй, тэднийхээр орж гарах нь ч цөөрчээ. Олноосоо ийн хөндийрсөн болохоорнутгийнхан баахан ам муутай болж түүнийг хөвчид шуламстай ханилсан юм гэнэ, шуламсаасэр хүүхэд гарвал хүн болдог юм гэнэ. Эм гарвал шулам болдог гэнэ. Тэр шуламсаас хүүгээ авчзугтаан гарч ирсэн юм байх гээд л нэг хэсэгтээ шуугилджээ. Тэр, ирсэн даруйдаа бусдаасхудалдаж авсан хэдэн ямаагаа айлын хоньтой ч нийлүүлэхгүй хүүгээ үүрэн хариулж одоогийнбайгаа дэнжийн ёроолд өвөлжин, зун намар нь дэнж дээр зусаж намаржсаар хэдэн жилөнгөрөхөд гай түйтгэртэй юм мэдэгдээгүй болохоор түүний тухай цуу үг түдэлгүй намжив.Хүү нь эцгээ дууриасан сэргэлэн нүдтэй том биетэй, айхавтар зүггүй хүүхэд болж айлсаахалтынхаа хүүхдийг шоглоод ер амраахаа байжээ. Өлзий сайхан хоолойтой учир зун намарайраг цагаа элбэгшин найр хурим олшроход хүүгээ үүрэн найр хэсэн өдөржин шөнөжиндуулж наргиж явдаг байжээ. Нэг удаа энэ голын хамгийн баян захирагчийн хүүхдийн үснийнайран дээр Өлзий айраг архиар зөндөө шахуулан согттолоо ууж, баячууд хуншгүй хэмээн
агсагнаж байснаа, олон жилийн турш дотроо хадгалж явсан зовлон гунигаа тоочин, уйлжхайлснаас хойш битүүхэн сэжиглэж явсан хүмүүсийн сэжиг арилж өрөвчхөн сэтгэлтэйнутгийнхан түүнд ойртон халамжлах болсон билээ.Нутгаасаа гарсан тэр нэгэн өвөл Өлзий анч уул усаар нөхөр хийж явсаар Дүүрэгч вангийнхошуу орж тэр нутгийн нэгэн тайжийн охинтой сэтгэлтэй болж нэг хэсэгтээ баян айлынхүргэн гэсэн сайхан нэр зүүж хамаг ажлы нь өөрийн юм шиг хийж явтал эхнэр нь биешалтагтай болж хоёр биендээ хичнээн хайртай халамжтай байсан ч алаг хорвоо огтхон чхайрласангүй ширүүн авирлаж өөдсөн чинээн нялх үртэй нь орхиод хонгор бүсгүй ньертөнцөөс үүрд хальсан билээ. Хатуу сэтгэлт хадам нь охины амь насыг сүйтгэсэн хаанахгазрын модоо барьсан цагаач гуйланч вэ гэж ад үзэн хялайх болсон учир залуу халуун насныхайр дурлалын үр болж үлдсэн нялх үрээ өвөрлөн нутгийн зүг тэмцэн ирсэн ажээ. Гунигзовлонгоо эдэлсээр нутаг усны бараа харсан ч ахан дүүс нь сэжиглээд байхаар улам ч гутрангуньж явдаг байсан зовлонгоо тэр найран дээр тоочин ярьж сэтгэлээ онгойлгосон ажээ.Өлзий хүүгээ овоо торнихоор хэдэн ямаа гэр орноо айлд захиж орхиод хөвчид гарч ан хийхболжээ. Дахиад л түүний гэрээс утаа гарах нь ховордож заримдаа бүтэн жилээр ч гэрийнбараа харахаа байж хөвч тайгаар тэнэн алга болно. Он жил довтлон довтолсоор нэг мэдэхнээӨлзий нас тавь шүүрч хүү Дугар нь ч ханхар сайхан эр болж, эцгээсээ дутахгүй сайн анчинболов. Арав гаран жил ой хөвчөөр гэр хийж, ангийн мөр хөөж хүн амьтны бараа цөөн харахболохоор хүүгийн багын цовоо сэргэлэн нь алга болж баахан донгио зожиг зөрүүд зантайболж Өлзийн сэтгэлийг зовоох болсон бөлгөө. Ийн учир хашир өвгөн анд явахаа цөөлжангийн олбороороо хэдэн мал авч айл саахалтынхантайгаа аж төрөх болов.Хүүгээ хүний зэрэгт хүргэсэн болохоор хань ижилтэй болгон, ач хүүгээ тэврэн суухаас илүүжаргал байхгүй гэж Өлзий бодовч хүү нь энэ тухай огтхон ч бодсон шинжгүйд өвгөний сэтгэлбас л зовниж би л хүүгээ хөвчид өсгөснөөс энэ маань дүйнг донгио болчихлоо! Яана даа гэжбитүүхэндээ гаслан хүүдээ хэлж чадахгүй байлаа.Дугар эдүгээ гол шиг сайхан эр болж хавь ойрын охидын сэтгэлийг татах авч эхийн оронд эхболж хайр ивгээлээ өгсөн хөгшин эцгээ асрах нь хүү болсон миний үүрэг гэж боддог байжээ.Дугарыг нутгийнхан нь Өлзийд бурхны ачаар олдсон хүү гэж магтах нь бас учиртай. Дугарголч шударга, олонд дандаа тус болохыг боддог, ааш зан хөөрхөн ойн баавгайтай ноцолдсон чдийлмээр ханхар сайхан биетэй хүдэр эр болсон учир хүргэн болгохыг хүссэн айл ч мэр сэрбайлаа. Гэсэн ч Өлзий хүүгийнхээ нэгэн насны амьдралыг ултайхан шийдэх гэж тал талааснь бодсоор өдий хүрчээ.* * *...Гэнэт нохой омогтой хуцахад Өлзийн хотынхон бүгд л яаран сандран гэрээсээ гарцгаав.Ойрноос нохой боргох тоолон нь ямар нэгэн аюул түгшүүр зарлах болж ер амар түвшинбайлгахаа байсан учир энэ өглөө ч нохойн дуунаар хөгшин хөвөөгүй гарцгаасан ажээ. Дэнжёроолдон бараан морьтой хүн галзуу юм шиг давхин айсуй. Хаврын хахирган цагт унаагаахайрлахгүй, бас тарлан цоохор цастай хөлдүү газар хальтарч унахаас айлгүй яаран давхихморьтонг хот айлынхан түгшин харж байтал тэр хүн ууртай ноходтой зодолдсоор тоссонхүмүүсийн дэргэд тулан ирж жолоогоо гэнэт татахад морь нь цоройлон эрэгцхэд золтой л
уначихсангүй бүүргээ түшин арайхийн тогтов. Тэр хүн бол Санж тойн гэгч бөгөөд ихэд айжтэвдсэн шинж илэрхий, хүмүүс тойрон бүчихэд Санж юм хэлэх гээд чадсангүй ам ньангалзан хойд уул өөд гараараа зангаснаа-Та минь цаана чинь... ээ бурхан минь... гээд шүлсэндээ хахаж цацан учиргүй бүгшинханиахад Өлзий өвгөн жолооноос нь барьж:-Юу болов? Яав? гэж яаран асуувал Санж баахан ханиаж амьсгаагаа жаал дарснаа-Ээ бурхан минь... бушуухан зайлцгаа! амиа бодоцгоо гээд ухасхийхэд Өлзий жолоогий ньтавьсангүй:-Санж минь чи хүн ойлгохоор юм хэлээч дээ, хаанаас юу ирж явна гэвэл Санж наманчланзалбирснаа-Жигтэйхан муухай дуутай хоёр хар амьтан Хайрханыг арлаад гэгээний хүрээ өөд явчихлаа.Бөөн хар аюул дайрах нь шиг байна. Зүүн хотынхонд дуулгая гээд морио давирахад Өлзий чтүүний жолоог тавив. Санж хоёр талаар нь уралдах ноходтой ташуураараа зодолдсоор талийв.Хот айлынхан сандралдан Өлзийг юу гэх бол гэсэн янзтай харцгаавал:-Та нар чинь юугаа хийж гөлөрсөн юм бэ? Урд бургас руу гэж хашгирсанаа-Миний хүү буугаа ав гээд гэрийн араар бөгцөгнөн гүйж саравчинд байсан цагаан мориозайдан унаад өмнөх голын бургас өөд бөг бөг шогшуулахад хот айлынхан хүүхэд шуухдааүүрэх нь үүрч тэврэх нь тэвэрсээр Өлзий өвгөнийг даган гүйцгээв. Өвгөний хүү Дугар хоёрцахиур буу үүрч эргэн эргэн харсаар явлаа. Өлзий эргэн харж хотынхоо хүмүүсийг нүдээрээбүртгэн үзээд-Гүйгээрэй, бушуухан л бургасанд орьё гэхэд хүмүүс түүнээс хоцролгүй гүйсээр цөмөөрөөбургасны захад хүрлээ. Өлзий дүрвэгсэдийг дагуулсаар шигүү бургасны дундах хэсэг хуурайгазар авчирч мориноосоо буугаад-Дугар аа, миний хүү бараа хар гэхэд Дугар аавынхаа бууг өгөөд өөрийнхөө бууг бариндэргэдэх өндөр улиасны мөчир дамжин авирлаа. Өлзий хүүгээ нүд салгалгүй ширтэжбайснаа буугаа цэнэглэв.Дугар улиасны оройд гарч ийш тийшээ нилээд харснаа-Юу ч харагдахгүй байнаа гэвэл өвгөний сэтгэл амарсан бололтой морио бургаснаас уяад-За хүүхдүүдээ чимээгүйхэн байгаарай, хөөрхийс минь даарчих байгаа даа гээд хуурай мөчировоолон гал түлэв.Цагаагчин тахиа жилийн энэ хавар цаг төр самууран хөдөө нутгаар гэмин, цагаан оросынзэвсэг агссан бүлэг цүлэг цэрэг дээрэм тонуул хийж сандаргах болсон учир энэ голынхонүргэлж л айн түгшиж өлзий буянаа өгсөн шигүү бургасанд өнжин хонон бүгэж амь хоргоддог
байжээ. Арваад хоногийн өмнө хэсэг орос цэрэг гэнэт давхин ирэхэд зүүн хотынхон хэлхүргэж Өлзийхөн ам мөлтөс зугтан амь гарсан боловч хотонд үлдсэн хониноос зөндөөнийгтууж гэр бараагий нь ундуй сундуй болгож өнгөтэй өөдтэйгий нь хуу хамаад явчихсан билээ.Түүнээс хойш малаа голцуу бургасанд нууж өөрсдөө чимээ чагнан суудаг байжээ. Энэхавийнхан ямар л аюул ойртоно, тухай бүр бие биедээ хэл хүргэж амиа аргацаасаар байгаабилээ. Өлзий хэзээний эрт босдог хөнгөн шингэн хүн болохоор өнөө өглөө ч гэсэн үүрээрбосож арваад үхрээ баруун жалганд оруулж хоньдоо голын өвстэй тохойд билчээжээ. Тэрхотынхон Өлзий өвгөний заавраар хоол хүнсээ ч малын саравчны арын цасан дор булж хэрэгболох зүйлээ гаднын хүний нүднээс далдалсан болохоор амь л мэнд гарвал өөр сэтгэл зовохзүйлгүй.-Ааваа зүүн хотоос морьтой хүн хойшоо явчихлаа гэж Дугарыг хэлэхэд Өлзий галд гараа ээжсууснаа-Аа тэгэв үү цаадуул чинь нэг сураг гаргах байгаа гэв.Хавь ойрдоо хамгийн өндөр улиасны дээрээс орчны бараа илхэн харагдах бөгөөд Дугар энэулиасан дээрээс олон удаа харуул харж суудаг байлаа. Зүүн хотоос гарсан морьтой хүн уулынэнгэрээр хажин явсаар намхан хөтлөөр даваад явчихав. Эргэн тойрон чимээ аниргүй нам гүмагаад алсхан нохой хуцах нь зэргэлдээ хотынхон бас л бургасанд дүрвэж нуугдсаны шинжбизээ. Дүрвэгсэд бие биеэ хаана нуугдсаныг мэдэх бөгөөд аюул өнгөрмөгц бас л бие биендээхэл дуулгана. Бас заримдаа шугуйд даарч чичирсээр үүр цайлгадаг ч удаа бий. Голын дээгүүртатсан уур манан дээшээ хөөрч модонд наалдсан цан хүүрэг хааяа шажигнан унана. Учирмэдэхгүй хүүхдүүд үе үе инээлдэж шуугин тоглоход Өлзий аяархан зандран чимээгүйболгоно. Нар ч үд голлов. Дүрвэгсдийг дагаж ирсэн ноход зүүн тийшээ харан хуцахаар хүмүүссандралдан харж байтал морь тургин бургас шажигнаж байснаа гол захлан морьтой хүн гарчирсэн нь түрүүчийн хэл хүргэсэн Санж тойн байлаа. Санж тойн гэгч өөрийн гэх оронгүйолон дээгүүр хэсэж явдаг хүн билээ. Түүний яваагүй газар гэж бараг байхгүй. Ёстой л олонгазар явж оготор бууны дуу дуулж, хал үзэж хашир суусан хүн. Үзэж харсан дуулж сонссоноонутаг усныхандаа дуулгаж явдаг алив юмны учир зүй мэддэг тохитой томоотой болохоор ньхэнийх ч гэсэн дуртайяа хонуулж зочлон сонин хачин яриагий нь амтархан сонсдог байжээ.Санж мориноосоо бууж-Танайхан ч тохижоо шив дээ гэсээр галын дэргэд суув.-Санж гуай таны үзсэн амьтан чинь ямар янзтай юм бэ? гэж модны оройд байсан Дугарасуувал Санж түүн өөд нүдээ онийлгон харж-Аа, чи бараа харж байгаа юм уу? гэснээ түрийнээсээ мод толгой гарган тамхи нэрж задгайгалаас асааснаа-Өлзий минь амьд явахад есөн шидийн юм үзэх юм. Би өглөө хүрээ орох санаатай явжбайлаа. Тэгтэл морь маань үргээд замаасаа булт үсрээд болдоггүй. Яадаг адсага вэ? гэжбодон цаашаа явах гэтэл гэнэт тэнгэр дуугарлаа. Өдий хавраар хэзээ л тэнгэр дуугарч байлаадаа. Бушуухан зун болж ногоо цагаа дэлгэрээсэй гэж бодож явсан болохоор санаа дагав уу гэж
бодлоо. Гэтэл осолдохгүй тэнгэр дуугарах шиг нижигнэсэн их чимээ гарч морь учиргүйүргээд хаячих гээд болдоггүй, гайхшаа барж ийш тийшээ харлаа. Тэнгэрт хумсын чинээ ч үүлбайсангүй цэв цэлмэг, өнөөх дуу бүр ч ойртлоо. Замаасаа гарч авч шуугих гээд байсанмориныхоо жолоотой ноцолдож байтал зүүн хөтөл дээр хоёр хар амьтан гараад ирлээ. Анхансарлаг юм уу гэж бодон сайн лавлан хартал бишээ, газрын уруу яах ийхийн зуур хамхуулөнхрөх шиг бөмбөрөөд ирэх нь тэр. Нүргэлсэн паргиа дуу тархи толгой хагалчих шахлаа.Айсан гэдэг ч жигтэйхэн нүдээ аниад л давхичихлаа. Өнөө хоёр амьтан намайг хөөгөөд чбайх шиг. Давхиж давхиж нэг харсан чинь нилээд зайтай муухай орилсоор Гэгээний хүрээордог замаар тоос манаруулан хөөцөлдсөөр дөрөлж даваад алга болчихлоо. Би өдий далхүртлээ тийм муухай дуутай хурдан амьтан ер үзээгүй. Үгүй ердөө л нүд ирмэхийн зуур лүзэгдээд өнгөрсөн, гэгээнтэнтэй тэрслэхээр яваа буг шулам нь ч юм уу? Цаг төр цөвүүнболохоор тийм сүрхий амьтан манай нутагт ирэх нь ч энэ юм уу? Хэн мэдэх вэ? гээд Санжчимээгүй болов. Чагнаж байсан хүмүүс улам л айн сүрдэж ямар гай зовлон тарихаар юугээч нь ирсэн юм бол гэж бодоцгоов.-Ээдээ амьд явахад ч яггүй болжээ. Ямар шүү цаг болох нь энэ вэ? Богдын хүрээнд ирсэнхятад цэрэг Богд гэгээнтнийг хар гэрт хорьсон юм гэнэ. Тэгсэн чинь наран ургах зүгээсбаатар цагаан хааны ургийн Барон богд гэдэг залран ирж Богдыг маань аварсан дуулдана.Барон жанжны хүчирхэг цэрэгт муусайн гэмин дарагдаж Хиагт өөд зугтаасан юм байхаа.Тэгээд л зарим нь манай үүгээр ирж биднийг сандаргаж байгаа бололтой гэж Санж цааш ньярихад галын дэргэд бохирон суусан нэг хархүү-Санж гуай цагаан намын цэрэг гээд л алдаг талдаг улс дуулдаад байх юм. Тэр чинь бас юувэ? гэж асуувал Санж гаансныхаа толгойг чулуун дээр тогшоод:-Бидний нүгэл хилэнц ихдэхээр урьд ер дуулдаж үзэгдээгүй зүсэн зүйлийн амьтан хэржтэнээд байх болжээ. Газрын хаанаас гараад ирснийг бидэн шиг нь яаж мэдэх вэ дээ. Баронжанжны цэрэг бол ачтай тустай л баймаар юм. Тэд Богдыг маань аварчихаад шавь биднийгсандаргамааргүйсэн дээ. Бас улаан орос гээд л дуулдах боллоо.Баатар цагаан хааныг ширээнээс нь зайлуулсан бурхан шажингүй улс л гэж дуулдах юм байнашүү. Манай монголын хэдэн хүн, ардын нам гэдгийг байгуулж тэр улаан оросоос өмгөөлөлаврал гуйхаар явсан гэнэ. Ээ дээ энэ хорвоо ингэж урваж хөрвөж дайн дажин болж болж юу лболдог болдоо. Ганц шөнө ч санаа амар унтаж болдоггүй яасан ч хэцүү цаг вэ? гэж Санжүглээд мод толгойгоо түрийлж:-Зүүн хотын Гэндэн гэлэн гэгээний хүрээ орохоор явсан, тэр нэг юм дуулж ирэх байх, манайгэгээн саяхан Богдын хүрээнээс заларч ирсэн болохоор юмны учрыг бидэндээ зааж өгөхбайлгүй, гээд мориндоо мордон гол уруудав.-Миний хүү дулаацахгүй юу? гэж Өлзийг хэлэхэд Дугар модноос буулаа. Арваад насны хүүбараа харахаар мод өөд авирлаа.Дүрвэгсэд алсын чимээ чагнан ээлж ээлжээр бараа харсаар орой болгов.-Хүүхдүүд минь орон гэрээ бараадна байгаа. Санж гуайтай нь хий юм дайралдсан юм
байлгүй. Өдий болтол хэл ул дуулдмаар сан гэж Өлзийг хэлэхэд хот айлынхан зөвшөөрч гэрөөдөө зүглэцгээв.Тэд болгоомжлон явсаар бургаснаас гарахад зүүн хотын Гэндэн гэлэнтэй дайралдав.-Та нар харьцгаах нь уу? Би хэл хүргэх санаатай явж байна гэж Гэндэнг хэлбэл хүмүүс сонинсонсох гэж түүнийг тойров.-Богдын хүрээнээс гэгээнтнийг залахаар чийчаан гэдэг сонин унаатай орос ирсэн гэнэ.Хүрээнийхэн бас л бидэн шиг айж сандарсан юм байхаа. Гэгээнтэн айж түгших хэрэггүйчийчаан гэдэг ийм унаа байдаг гэж айлдсан гэнэ гэж Гэндэнг хэлэхэд хүмүүсийн сэтгэл сая ламарч өлсөж ундаассанаа мэдэн гэр өөдөө яаран явцгаалаа.Чийчаан тэрэг гэж үхэр тэрэгнээс л өөр юм байх нь мал хөлөлдөггүй өөрөө явдгийг бодволтун хачин юм байх нь гэж Дугар харих замдаа бодон түүнийг үзэх юмсан гэдэг сонихон бодолтөрөв.* * *Жалханз гэгээний хүрээ үүрэглэсэн юм шиг дүнсгэр агаад сүмийн алтан ганжир хаврынтунгалаг наранд нүд гялбуулан гялтганаж дуганын эрэвгэр сэрэвгэр гоёмсог луун толгойтоймахир сэртэнгээс дүүжилсэн жижигхэн ширмэн хонх зөөлөн салхинд хөдлөн нэгэн аяар жинжин хийн дуугарна.Өлзий өвгөний багш ламтан тэнхээрхсэн учир Дугар хонины шинэ мах авчирч өгөх далимаарнутаг усныхныг гайхуулсан чийчаан тэргийг үзэх юмсан гэж их л хүсчээ. Багшийндаа хоолцай ч тухтай уусангүй гэгээний өргөө чиглэн морио хөтлөн нарийхан гудамж уруудав. Ламнар хуралд хурсан цаг тул хүрээ хороонд амьд амьтан ер байхгүй юм шиг нам жим байлаа.Хааяа золбин ноход боорлоно. Дугар явсаар гэгээний өргөөний үүдэнд ирлээ. Өндөр хармодон шургааган хашааны завсраар шагайлан харвал хашаан дотор хайрцаг шиг дөрвөлжинмөртлөө дөрвөн дугуйтай хоёр сонин тэрэг харагдав.Үүн дотор л тэр оросууд суугаад ирж дээ. Яаж явдаг юм бол? Ид шидийн хүчээр л явдаг байхгэж ихэд сонирхон харж байтал хөлийн чимээ гарч том хүрэн хаалга онгойход Дугархашаанаас холдвол хүрэн тэрмэн дээлтэй булиа том лам гарч ирснээ муухай харж:-Чи юу шагайлаад байсан юм бэ? гэж зандрав.-Үгүй зүгээр тэр чийчааныг харсан юм гэж Дугар сандран хэлээд буцах гэтэл өнөөх ламцоргих адил ширтэж байснаа ямар нэгэн юм бодов бололтой хөлөөс толгойгий нь хүртэлширвэн харж ууртай хүрэн царай нь зөөлөрч-Нутаг хаана вэ?-Урд голд-Чи хэний хэн бэ?
-Өлзий анчийн хүүТэр ламын нүдэнд ялдамхан шинж илэрч-Аа тийм үү? Танай аавыг танина. Ийм сайхан хүүтэй болсон юм бий. За чи энэ чийчааныгсонирхоод байгаа юм бол дандаа үүний дэргэд байж бай. Наашаа ир гэхэд Дугар учрыголсонгүй морио уяад ламыг даган хашаанд орлоо. Хашаан дотор гэгээний өргөө бололтойулаан халзтай том цагаан гэр, түүнээс зүүхэнтэй гурван гэр, хашааны баруун зүүнтэй хэдхэдэн жижгэвтэр байшин байлаа.Дугар ламыг дагасаар нэг гэрт орвол арц хүжийн сайхан үнэр ханхална. Лам Дугарт цай идээөгөөд-Би гэгээний нярав. Да хүрээнээс цагаан хааны цэрэг манай гэгээнтнийг залахаар ирсэн юм.Тэдний унаа хөсгийг харж байх хүн ол гэж гэгээнтэн айлдсан юмаа. Чи бяр тэнхээ ихтэй хүүбололтой, бас аав чинь голч шударга хүн болохоор чамайг гэгээн хүртэл тоох байх. Чи тэрчийчааныг харж манаж байх болно. Чамд гомтгоохгүй хөлс өгнө гэж нярав ламыг хэлэхэдДугар үгүй гэж чадсангүй.Дугар унаагаа цуг ирсэн хүнээр буцааж энд үлдсэнээ эцэгтээ хэлүүлжээ.Дугар нярав ламын зааснаар түлээ хагалж оросуудын байгаа байшинд оруулах болов. Хэдэнжилийн өмнө аавтайгаа Тагна урианхайн ой хөвчөөр ан хийж явахдаа орос анчинтайдайралдаж явсан болохоор тэднээс төдий л айсангүй хуурай хар мод тэвэрсээр жижигхэнмодон байшинд орвол гурван хүн байлаа. Дугар ширмэн зууханд галлах зуур тэр гурвыгсэмхэн ажиглавал хөнхөр ногоон нүдтэй хоёр орос өвөр зуураа үл ойлгогдох хэлээршулганалдан Дугарыг хүн байна гэж бодсон шинжгүй байлаа. Урьд уулзаж байсан оростариачин анчдаас эрс өөр хувцастай ташаандаа ширэн гэртэй буу зүүсэн шөрөвгөр сахалтайхижээлдүү өндөр орос нь муухай хараад ч байх шиг, намхан биетэй залуухан шар орос ньбужгар үсээ байн байн илж юм бодсон янзтай шанаагаа тулан амандаа юм гүнгэнээд ч байхшиг. Тэр хоёроос зайтайхан тас хар сахалтай монгол хүн хачин махир гаансанд тамхибаагиулан зогсоо зайгүй галын хажуу руу нулимаад байлаа.-Хөвүүн чи эндхийн хүн үү? гэж сахалт монгол гэнэт асуувал Дугар толгойгоо дохиод энэчинь буриад хүн байх нь гэж бодсоор байшингаас гарлаа.Дугарт хийх ажил мундсангүй, түлээ хөрөөдөх, хагалах, хашааны хог шүүрдэх, оросынбайшинд байн байн түлээ оруулж гал түлж өгөх, худгаас ус авах гэж ийш тийшээ үсчсээр өдөрдорхиноо өнгөрөв. Үдэш нярав лам хоол өгөөд ямаан дах нөмрүүлэн бүдүүн яргай шийдэмбариулж хашааны үүдэнд дагуулж ирээд-За хүүхээ, унтаж болохгүй шүү. Хэнийг ч гэсэн битгий оруул, онц хэрэгтэй хүн ирвэл надхэлж байгаарай гэж захив.Удалгүй харанхуй болж тэнгэрт ов тов од гарч ирлээ. Зэврүүн салхи сэр сэр үлээж, харанхуйндунд хашаа байшин бараалан сэрийлцэнэ. Дугар хашааны хаалга түшин зогсохдоо хэрэггүй л
үүгээр ирлээ. Аавын сэтгэл зовж байгаа болов уу? Энэ оросууд бушуухан л яваасай. Тэгвэлнамайг гэрт минь буцаах байхдаа гэж бодов.Хүн амьтан унтав бололтой гэгээний өргөө жасын гэр, нярав ламынх, оросын байшингийнгэрэл удаа дараалан унтарсаар чимээ анир тасарлаа. Нэг газраа удаан зогсоод байхаардаармаар ч юм шиг санагдан нааш цаашаа холхин, бараалан харагдах чийчаан өөд алхамалхмаар ойртох авч хүрч чадсангүй тойроод л байв. Жаахан ойртохоор эхүүн муухай үнэрханхлахаар холдоно. Оросын байшин уруу харсаар чийчаанд тулаад зүрх гарган гараараатэмтэрснээ огцомхон татаж авлаа. Дахин зүрх гарган тэмтэрч үзвэл хүйтэн төмөр гары ньхайрав. Энэ чинь төмрөөр хийсэн эд байх нь ээ. Яаж явдаг юм бол. Явахы нь л үзэх юмсангэж бодон сүүлдээ овоо дасаж энд тэндээс нь барилан үзжээ. Дугар ийнхүү чийчаан, хаалгахоёрын хооронд холхисоор одон мичид зүүнтэйгээс хэзээ шуугдахыг хүлээвч ер дахиад өдөрболохгүй болсон юм шиг шөнө барагдах шинжгүй ажээ.Балчир бага насаа эзгүй ойд өнгөрөөсөн авч энд нэг л аймшигтай уйтгартай санагдана.Хөглөгөр их ойд үүр цайх мөн ч сайхан сан. Цасанд дарагдсан мөнх ногоон гацуур сүртэйсайхан хүглийгээд салхины аясаар ганхан шуугиж, үүр хяраалах үес аав нь босож, модонурцандаа галлахад төдхөн халуу дүүгэж аагтай сайхан цай ууж буугаа үүрээд ангийн мөрхөөж явдаг нь санагдаж хүйтэн муна тэвэрчихээд ингэж уйдан цөхөрч байх нь нэн чуйтгартай бөгөөд шаналалтай ажээ.Ингэж байтал муу санаатан гэтээд ирвэл энэ муу шийдмээр ч юугаа хийх билээ дээ.Буутайгаа байсан болчиг юунаас айх билээ.Одод зүүн талаасаа шуугдаж хүсэн хүлээсэн өглөө болох ч ойртлоо. Ямар ч гэсэн нэг шөнийгмэнд өнгөрөөх нь шиг байна гэж бодон чийчаанаас холдож хаалганы дэргэд зогслоо.Орчлон хорвоо гэгээрэн дорно зүгээс улбар туяа цацархуйяа оросын байшингийн үүд чахранонгойж намхан орос гарч ирээд хөл гараа сарвалзуулан босож суун тэвхцэн ийш тийшээ гүйжбайснаа сая л Дугарыг харж гайхсан бололтой хэсэг ширтсэнээ том том алхлан ойртоходДугар айсхийн ухрав. Харь газрын хүн ямар ч санаатай юм билээ. Нутаг усны залгаа монголхэл мэддэг энгийн номхон орос тариачин анчин нөхөд шиг цагаан цайлган сэтгэлтэйөрөвчхөн улсаас эд өөр юм билээ. Буу зэвсэг агсаж хүн алахын л төлөө яваа юм чинь яаж чмагадгүй гэж Дугар болгоомжилжээ. Орос дэргэд нь ирж инээн баахан юм шулганаснаа-Танай сайн гэж монголоор муруй хазгай хэлэхэд энэ чинь монгол хэл мэддэг байх нь гэжбодон урдаас нь дүрлийн харж-Сайн сайн, та яасан эрт босдог юм бэ? гэвэл орос ойлгосонгүй бололтой толгойгоо сэгсэрчболжмор шиг шулганав. Тэр оросын нүд өглөөний тунгалагт гэрэлтэн цэнхэртэж залууцагаан царайнд нь инээмсэглэхээс өөр хар буруу санасан шинжгүйд Дугар уужирч юм ярихгэсэн ч хэл мэдэхгүй болохоор яая гэхэв түүнийг дууриагаад инээмсэглэвэл орос муны ньзааж юм хэлээд инээгээд байлаа.Нярав лам гэрээсээ гарч ирээд Дугарыг дуудав. Дугар дах муна хоёроо гэрийн гадаа тавиадорвол дулаан амьсгал өмнөөс нь пин хийж жаал суутал бие нозоорон нүд нь анилдан
суугаагаараа үүрэглэхэд-Хүүш чи чинь унтах нь уу? Цай уугаад хэвт гэж нярав хэлэв. Шар тос самарсан сүүтэйсайхан цай ууж, гавьжийн дугуйны тал идээд няравын баруун хаяандаа дэвсэж өгсөн гудсандээр хувцсаа тайлалгүй хэвтэж толгойгоо дэрэнд хүргэв үү үгүй юу хурхирав. Хичнээн удаанунтсаныг бүү мэд дээлнээс нь хүн угзраад байхаар цочин сэрвэл нярав зэгсэн ууртайбололтой.-Чи чинь нэг унтахаараа үхчихдэг хүн юмаа гэв. Дугар яаран босвол нярав юм хэлсэнгүйдагуулан гарлаа. Нээрэн ч овоо унтжээ. Бага үд болсон байв. Нярав түлээн дээрээ дагууланавчраад-Үүнээс хөрөөдөөд байгаарай гээд том цүзгэр хөрөө өгөөд явчихав.Хаврын бүлээн наранд хашаан доторхи цас бараг хайлсан авч байшин, хураалттай түлээнийарын цас хайлж амжаагүй ажээ. Хөрөө нь зуураад байхаар тэр цаснаас хөрөөдөж байгаамодныхоо завсар хийж хөрөөдөхөд зуурах нь гайгүй болно. Энэ их түлээг яаж хөрөөдөжбарна гэхээс зүрхшсэн боловч залхуурсангүй хөрөөдөөд байв. Хөрөөний чахарган дуу чихэнднь хадаж модны цагаан үртэс хамаг хувцасы нь цагаан болгоно-Хүүхээ нааш ир! гэж нярав гэрээсээ дуудахаар Дугар тэдний өөд дурамжхан явсаар орвол аавнь ирчихсэн байлаа. Дугар аавыгаа хараад баярласан боловч үг хэлсэнгүй хажууд нь суувалаав нь цай ууж сууснаа:-Миний хүү овоо доо гэвэл нярав сайхан загнаж Дугарт цай хийж өгөөд-Өлзий минь чи насны эцэст жаргах нь! Ийм сайхан хүүтэй хүн жаргалгүй яахав. Чиний хүүгэж дуулаад хичнээн баярлав. Тэгээд гэгээнтний өргөө үүд сахина гэдэг шавь бидэндолдохуйяа чухаг, хэд хоног миний дэргэд байг гэлээ. Өлзий сэтгэл нь ханасан байртай:-Ёстой ёстой гэснээ хүүгээ харж:-Миний хүү нярав ахайдаа тус болж бай! Чамайг гэгээнтэнд бараалхуулж адис өгүүлнэ гэсэн,энэ үймээнтэй үед багшийн мутрын адис хүртвэл аштай юу гэхэд Дугар энд үлдэхдээдурамжхан байсан ч бас гэгээнд мөргөвөл юунаас ч илүү гэж бодоод толгой дохив.Аавы нь явахад нярав гавьжийн дугуй, самнаа боов, утлага тэргүүтэн өгөхөд магнайхагартлаа баярлан буцжээ.-Миний хүү нярав ахайнхаа үгнээс битгий гараарай! Аав нь айл хунарынхантайгаа болоод лбайна. Энэ хэцүү цагт хангай шиг түшигтэй бурхан хүний дэргэд байхад ёстой санаа амаршүү гэж Өлзий хүүдээ захиад явлаа. Дугар ааваа мордуулж өгөөд түлээгээ хөрөөдөж байталнярав дэргэд нь ирээд:-Одоо наадахаа хагал! Золигийн оросууд чинь осгож үхчих гээд байх юм. Хамаг түлээ барахнь. Эднээс яаж хагацъя даа гэж үглэснээ
-Хүүхээ чи ингэсхээд оросын байшинд түлээ оруулж өгөөрэй гэв.* * *Өдрийн наранд хайлсан цасны ус шөнөдөө энд тэндгүй жижигхэн дугуй шил шиг болонхөлдөнө. Дугар тэрхүү хөлдсөн мөсөн дээгүүр шөнөжингөө шажигнуулан явж арайхийн үүрцайлгаад барагдаж дуусашгүй ажлаа хийж өдөр шөнийг эсэн мэнд өнгөрөөсөөр арваад хонов.Муу санаатан энэ хооронд ер хавьтаагүй болохоор айж болгоомжлох нь багадаж зарим шөнөхаалгаа түшээд юм уу чийчааны ёроолд дуг хийх болсныг хэн ч мэдсэнгүй. Ийн шөнөдөө багазэрэг унтдаг болсоор өдрийн ажилд үүртэхгүй болжээ. Оросын байшинд түлээ оруулж өгөхбүр өндөр орос нь гөлийсөн ногоон нүдээрээ байшингийн адар ширтэн байдаг ба намхан ньганц хоёр монгол үг хэлж гараараа зангаж дохин ярих гэж оролдоно. Сахалт хэлмэрч нь нэгбол тамхи баагиулан, эсхүл унтаж байдаг байлаа. Ийм этгээд гурван хүн чухам юу хийх гэжэнд ирснийг Дугар мэдсэн ч үгүй, мэдэхийг ч хүссэнгүй, хэл балгүй түлээгий нь ойртууланунаа хөсгий нь манаж байвал боллоо гэж бодно. Хүн амьтан унтсан хойно хоёр чийчааны юмбүрийг дахин дахин барьж илж үзнэ. Өмнөө байх хоёр бүлтгэр шилэн нүд, дотор нь байхтооно шиг дугуй хар юм, ёрдгор төмөр тэргүүтнийг үзэхдээ энэ бүхэн л чийчааныг явуулдагид шидийг хадгалсан байх гэж боддог байжээ. Оросууд чийчаанаа явуулаасай гэж хүсэх авчхоёр орос унаагаа ер унахгүй, хааяа дотор нь орж юм оролдоход холхноос хардаг байлаа.Намхан орос өглөө болгон хамгийн түрүүн босож хөл гараа хөдөлгөн баахан цамнаснааДугарын дэргэд ирж юм ярьж заримдаа мөрий нь чанга алгадан инээхэд барилдъя гэж байгааюм болов уу гэж бодно. Бас түлээ хагалж байхад нь ирж түлээнээс нь хагалалцаж нүдэндээхарагдсан бүгдийг хуруугаараа зааж шалгаахад түлээ, сүх, хөрөө гээд л нэрлэхэд тэр оросдаган хэлж инээнэ. Өглөө бүр уулзахдаа:-Сайн байна уу? гэдэг болов. Сахалт хэлмэрчээрээ заалгадаг юм уу? шинэ шинэ үг сурчихсантүүнийгээ тоть шиг дахин дахин хэлж байдаг болохоор Дугар ч гэсэн санаанд орсон нүдэндүзэгдсэн болгоноо хэлэхэд амархан тогтоодог байв. Нэг удаа өөрийн нь заагаад юм хэлээдбайхаар нь нэрээ асууж байна уу гэж бодон Дугар гэж хэлсэн чинь.-Дугар сайн гээд өөрийгөө заан хэдэн үг хэлснээс Егор гэж Дугар тогтоогоод-Егор сайн гэвэл учиргүй баярлан мөрий нь алгадан-Танай манай сайн гэжээ. Егор гэдэг тэр намхан оростой Дугар ийнхүү нэр нэрээмэдэлцсэнээс хойш уулзах бүрдээ Дугар, Егор гэж бие биеэ дуудах болов.Дугар ч бас хоёр гурван орос үг мурий хазгай хэлж сурсан бөгөөд Егор ч түүнд үг зааж хэналин нь хаврын уйтгарт өдрийг амархан өнгөрөөдөг болжээ.* * *Дугар сүхээ далайж далайж буулгатал хөлдүү нарс цуу үсрэв. Дахиад цохитол сүх нь модондшигдээд ер автагддаггүй, түүнтэйгээ ноцолдож байтал
-Дугар! гэж хүн дуудав. Толгой өндийн харвал Егор, чийчааны дэргэд зогсоод гараараа далландуудаж байлаа. Дугар сүхээ модноос ч салгасангүй гайхасхийн очвол чийчааныхаа хаалгыгонгойлгоод суугаад зангаад байхаар нь сууж үзэхийг хэдийнээс хүсэж байсан болохоор ороодсуучихав. Егор тэрэгнийхээ урд руу махир төмөр шургуулаад хэд хүчтэй эргүүлтэл учиргүйих нижигнэсэн чимээ гарч чийчаан нь салгалан чичрэхэд Дугарын дотор аягүй болж босонхарайтал Егор хаалгаа хаачихаад чанга чанга хашгичин хажууд нь суугаад инээхэд нь Дугаржаал уужран ийш тийшээ харвал чийчааны дуугаар гэр байшингаас олон хүн гарч ирсэнхарагдав.Дугар айж сандарсан нүдээр Егорыг харвал шөнөжин түүний оролдож цаг нөхцөөдөг ёрдогортөмрийг хөдөлгөхөд чийчаан нь улам чанга орилон ухас хийж хар утаа манаран эвгүй муухайүнэр ханхлахад дотор эвгүйрэн бараг ухаан алдах дөхөж нүдээ тас анин гарт дайралдсантөмрөөс байдаг тэнхээгээрээ зуурав. Чих дөжрүүлсэн зэвүүн дуу хүнгэнэж овгос овгос гээдогло харайгаад байх шиг болохоор арайхийн нүд нээж харвал хашаа байшин хажуугаар ньжирэлзээд байлаа. Энэ золиг чинь арай эзгүй хээр аваачиж алах гэж байгаа юм биш байгаагэх эвгүй бодол гэнэт төрж буун харайх гэтэл төмөр хашлага тулаад ер болсонгүй. Егорыгнүдний булангаар харвал тооно шиг дугуй хар юмаа хоёр гараараа нааш цааш нь эргүүлжөмнөх газраа цэнхэр нүдээрээ ширтэн явж байлаа. Дугарын нүдэнд газар учир ньолдохооргүй эрээлжлэхэд маш хурдан явж байгааг ухааран яаж үүнээс салъя, унаж үхэхгүй люмсан гэж бодож явтал чийчаан нь гэнэт зогсов. Буух гэж мунгинаж байтал Егор нөгөөталаараа түрүүлэн буугаад хаалгаа онгойлгоход үсрэн бууж харвал хийдийн баруун гүвээндээр гарч ирсэн байлаа.-Их сайн гээд Егор мөрий нь алгадахад Дугар арай ч алчихгүй болов уу гэсэн янзтай толгойтохин инээмсэглэх аядав. Егор халааснаасаа цаасан шилбэтэй орос янжуур гарган өөрөөнэгийг зууснаа Дугар өөд хайрцагтай тамхиа сарвайхад нэгийг аваад асааж татав.Егор чулуун дээр сандайлан сууж тамхиа шуналтай татан ийш тийш харахад гуу жалгаарсүүлчийн цас үлдэж газар нэлэнхүйдээ бараан болж сэрүүвтэр салхи сэвэлзэн үлээж өндөрсахлаг борог өвс үелзэн найгана.Өдийд ч манай нутагт бас л хавар болж байгаа даа, яасан сайхан байгаа бол? Ангар мөрниймөс цөмөрч том том цөн хөвөөд л харь дулаан орны шувууд нуур цөөрөм, гол мөрнийхөвөөгөөр цуглаад мөн ч сайхан, жаргалын орон болсон ариун сайхан Сибирь нутаг миньгэж санахаас ихэд гуниг төрөн намуухнаар дуу аялахад Дугар гайхан харлаа. Орос нөхрийнүргэлж инээмсэглэж байдаг нүд нь сүүмийж их л гунигтай юм шиг харагдахаар энэ чинь юуболов? нутаг орноо санасан юм байх даа гэхээс түрүүн муугаар бодож явсан нь оргүй алгаболж өрөвдөн сандрахдаа дэмий л-Егор танай сайн! гээд эрхий хуруугаа гозойлговол Егор инээмсэглэн энэ залуу миний гуньжбайгааг ойлгон сэтгэл засах гэж бодсон байх нь ээ гээд урдах зангаараа нүдэндээ харагдсанбүгдийг асуухад Дугар уул хад, өвс, ногоо газар, тэнгэр, ой мод гээд л тоочоод гарахад Егордагаад л давтан хэлж байснаа өөрөө оросоор хэлж Дугараар хэлүүлэхэд Дугар чийчааныгмашин, дугуй хар юмыг руль гэж сайн тогтоов.-Егор танай нутаг хол уу? гэж Дугар асуувал Егор дахин дахин хэлүүлсэн боловч ойлгосонгүй
-Мэдэхгүй гээд толгой сэгсрэв.Дугар түүнийг ойлгохгүй болохоор дахин юм асуусангүй, хэл хэлээ ойлголцдог бол энэхүнтэй хичнээн сонин юм ярих бол гэж бодох авч төрөлхөөсөө дуу цөөнтэй, ярихаасаа бодохнь илүү тул бодлогошров.Егор зүүж явсан ширэн гэртэй буугаа гаргаж ирэхэд Дугар босон харайв.-Дугар аа! гэж Егор инээж хэлээд ойролцоо байгаа өнчин модыг бараг шагайлгүй буудахадхолтос нь ховс үсрэв. Егор хэдэн үг хэлээд буугаа сарвайв. Дугар айсаар буугий нь авлаа.Хэдий айж байсан ч анчин хүн болохоор буун дуунд сэтгэл нь хөдөлж бас ч тэрхүү сонинбуугаар буудаж үзмээр санагдав. Егор бууг хэрхэн сумлах, яаж буудахыг заав. Дугар зааснаарнь шагайж буудсан ч оносонгүй, түүнийг буудахдаа огт айгаагүйд Егор урамшиж-Их сайн байна гэж магтаад дахин бууд гэж зангав. Дугар хэд дахин буудаад арайхийн онов.Тэр хоёрын тийнхүү буудлагын сургууль хийх чимээнээр хүрээнийхэн аюун сандралдажбайсныг тэр хоёр мэдсэнгүй.Егор явах гээд босоход Дугар бас л ухасхийн босон харайв. Гэмгүй сайн хүн байх гэжхэдийгээр итгэж байсан ч хэл мэдэхгүй буу зэмсэгтэй гаж буруу номтон хүн нүд ирмэхийнхооронд хоролчиж мэднэ гэдэг бодол ер салахгүй байлаа. Егор тэрэгний дэргэд очоод махиртөмрөө нэг нүх рүү шургуулаад эргүүл гээд байгаа бололтой дохиод байхаар нь тэр төмрийгхэд хүчтэй эргүүлтэл машин нь түржигнэн дуугарахаар дайрчих бий гэж бушуухан зайлав.Егор доогилж байгаа бололтой инээсээр махир төмрөө сугалан авч хаалгаа онгойлгонДугарыг суулгаад өөрөө хажууд нь сууж машинаа хөдөлгөв. Дугар түрүүчийнхийг бодоходайж сандрах нь бага байсан учир энэ хүн яаж явуулдаг байнав гэж сонирхон хөл гараахөдөлгөн явахыг харсаар нэг мэдэхнээ хашаандаа хүрээд ирсэн байв. Егор тэргээ зогсоогоодбуухад Дугар ч дагалдав. Егор тэрэгнийхээ урд талын төмөр хавхаг онгойлгоход зөндөө олонутас шөрмөс хэлхэлдсэн харагдана. Егор бас нэг төмөр таг мултлан автал халуун ус сархийнасгарахад Дугарын инээд хүрч энэ чинь бас амьтан шиг унд цай хэрэглэдэг байх нь ээ гэжбоджээ.-Дугар аа! Хөөе Дугар аа! гэж нярав ламын ууртай дуу гарахад түлээгий нь хагалаагүйявсандаа загнах байх гэж айсаар очвол нярав хүрэн улаан нүүрээ илж-Ашгүй амьд ирэв үү? Буу дуугараад байхаар чамайг сүйдлэж байна гэж хичнээн айваа.Гэгээнтэн хүртэл сэтгэл нь зовчихоод намайг явж хар гэсэн шүү. Хүү минь энэ бурууномтонтой битгий ойрт цаадуул чинь бурхан шажингүй, дандаа л алж талахыг боддог улс.Чамайг хар нүглийн замд оруулж мэднэ гэв. Няравын ингэж хэлэхэд Дугар баахан аягүйрхэв.Орой нь оросын байшинд түлээ оруулж өгөхөд сахалт хэлмэрч нь байсангүй. Хоёр оросхэрэлдэж байгаа бололтой чанга чанга дуугаралцаж байснаа Дугарыг ороод ирэхээрчимээгүй болж буруу харцгаав. Егорын нүд нь гялалзаад нөхрөө муухай хараад байхаар Дугарбушуухан гарч надаас болоод нөхөртөө загнуулж байх шиг байна гэхээс Егорыгоо өрөвдөв.* * *
Хаврын дунд сар шувтарч байсан ч шөнөдөө хүйтэн жавартай байлаа. Шөнө дундаас хойштэнгэр бүүдийн бүрхэж зөөлөн цас хэсэг хаялснаа салхи хөдлөн удалгүй цасан шуурга нүдсэнтул Дугар хоргодох газраа олж цөхөн явгинатлаа чичрэн даарахын эрхэнд Егорын машиндотор орж суув. Цасан шуурга исгэрэн шуугиж нойтон цасаар булж гэрийн дээвэр дэрвэлзэншургааган хашаа уначих гэж байгаа юм шиг түр тар хийн нижигнэж байлаа. Алхмын цаадахгазар ч харагдахааргүй харанхуй цасан шуурган дундуур тэмтчин явдаг муу санаатай хулгайчхаана л байв гэж дээ ийм цагаар гэр орноосоо толгой ч цухуйлгаж чадахгүй биз гэж бодондахаа толгой дээгүүрээ нөмрөн дүнгэнэн шуугих цасан шуургыг чагнан суусаар тагунтчихжээ.Хүчтэй ширүүн гар угз татахад цочин сэрвэл нүүрэн дээр нь нар туслаа. Би зүүдэлж байнауу? Саяхан л цасан шуурга балбаж байсан сан гэж бодон өндийх гэтэл толгой дундуур ньхатуу юм дан хийгээд цохихыг нойрмог ухаандаа муухан мэдэж тархи дүйрэн өвдөж байсан чдахиад цохиход ухаан алджээ. Салхи сэнгэнэн өндөр уулын бэл руу гулсаад ч байх шиг мууханухаан орж харах гэтэл нүд рүү нь бүлээн юм урсаад байхаар нь ханцуйгаараа арчин харвалдэргэд нь олон хүн бүрэлзэн чанга хашгиралдаад ч байх шиг. Дугар юу болсноо гүйцэдухаараагүй боловч лав л муу юм болж гэж бодон салгалсаар босвол дэргэд нь нярав лам, хоёророс, сахалт хэлмэрч, гэгээний соёг бараа бологч олон хүн айсан уурласан гайхсан нүдээрхарцгааж байлаа. Нүүр рүүгээ гоожих халуун юмыг тэмтрэн үзвэл шанаанаас нь цус урсажбайв. Цусаа хараад дотор нь муухайрсан боловч хорондоо ухаан алдахгүй юм шүү, намайг хэнингэж балбав? гээд тойрсон хүмүүсийг ажвал өндөр орос маузер буугаараа занган түргэнтүргэн юм хэлээд хашгичаад байв.-Дугар минь хүү минь чи яаж харлав. Унтаж байх хойгуур чинь энэ орос ноёны хамаг юмыгнь чийчаан дотроос хүн авсан байна гэнэ. Идэж уух юмнаас нь өгсүүлээд дээл гутал үнэтэйцайтай юмыг нь... гэж нярав гаслан хэлэхэд Дугарын ухаан бүрэн орж хулгай авчээ гэхээстуйлгүй айж харцганд хөөгдсөн болжмор шиг бүлтгэнэн өөдөөс нь харсан хүн бүрээс авралэрэх мэт дальдчин харав. Өндөр орос баахан харааж байснаа үсрэн ирж тас хийтэл алгадав.Дугарын хацар учиргүй өвдөн халуун оргиж нүднээс нь гал бутарч нулимс мэлтэгнэсэн авчнэгэнт л буруудсан болохоор дараагийн ирэх ял зэмлэлийг тэсэж ядан хүлээв. Өндөр оростүрүүчийнхээсээ хүчтэй алгадахад хамраас нь цус олгойдон нүд нь харанхуйлж золтой лунасангүй. Гэнэт хорсол зэвүүцэл нь дэлбэ үсрэн хөвчийн баавгайг ч дийлмээр мундаг эргэж нутаг усныхан хэлдгийг санаж тэр муу оросыг ганц цохилтоор амьгүй болгочмоор байсанч нэг гараа нэг гараараа барьж шүдээ зуун муухай харлаа. Өндөр орос хүн зодож цус нөжийнь гоожуулж тамлаж байгаагаа юман чинээнд бодсон шинжгүй харааж зүхэж дахин алгадахгэж гараа далайтал Дугар биеэ барьж чадсангүй түүний гарыг шүүрэн өөр өөдөө гулд татаадсэвс хийн өргөж хөлдүү газар хага шидэх гэтэл-Хүүе хүүе хүү минь байг боль гэж нярав лам уулга алдан хашгирахаар Дугар сая ухаан орохшиг болж оросоо газар тавиад цааш нь түлхтэл түүдэг адил өнхөрснөө муухай орилон босожирээд буугаа чиглүүлтэл Егор буутай гартай нь ноцолдон бууны ам дээшээ доошоо хэддохилзсоноо буу тас хийхэд хүмүүс дуу алдан огло харайцгаав.Тэр хоёр ноцолдсоор Егор дор нь ороход Дугар ухасхийн өндөр оросын шилэн хүзүүнээсбахим гараараа барин хойш нь мулт татав.
-Юу болох нь энэ вэ? Больцгоо гэх захирангуй мөртөө хүнгэнэсэн сайхан дуу гарахад Дугарэргэн харвал Жалханз гэгээн ард нь зогсож байлаа. Дугар яаран газар сөгдөн мөргөвөл хоёророс ч гэгээнийг үзээд ноцолдохоо больж мэхэсхийн хүндэтгэв. Жалханз гэгээн амарлингуйцарайгаар тэднийг харж-Яагаад ингэж цус нөжөө урсган буу тавьж алалцах гэж байна гэвэл бүгд чив чимээгүй болжгэгээнтнийг зүрхлэн харсангүй. Нярав ламтан алга хавсран мөргөж болсон явдлыг товчхонайлдаж байх зуур Дугар бөмбөгнөтөлөө чичрэн одоо ч амьгүй болжээ гэж бодлооГэгээн бодол болсон нүдээр бүгдийг ширвэн харснаа:-Цаг төр самуурахад бид энд самуурах ёсгүй. Миний өргөөний дэргэд цус урсгахыг чхүсэхгүй гэж айлдсаныг сахалт, оросуудад орчуулж өглөө.-Харуул манааг чангатга. Ээлжгүй энэ хүү унтах нь бас аргагүй. Өнөөдрөөс эхлэн өөр хүнолж энэ хүүтэй тулаа манаанд гарга! гэж гэгээн нярав ламдаа хэлэхэд нярав тонголзоод лбайв.-Эрхэм орос ноён та уураа дарж уужирч үз! Өчүүхэн миний байранд тун ч эвгүй явдалгарсанд туйлаас гэмшиж байна. Бид хүн хар гаргаж таны алдагдсан зүйлийг олуулахыг бодъёгэж гэгээн айлдсаныг хэлмэрч нь дамжуулсанд өндөр орос хэдий ууртай байсан ч хүндэтгэхёс гүйцэтгэн байрандаа орлоо. Гэгээнтэн ч өргөөндөө залрав. Дугар түүний хойноосзалбиран ёстой л бурхан хүн юм даа. Миний аминд орлоо гэж сүсэглэн сөгдсөөр хоцров.Хүмүүс уван цуван явцгаахад Дугарын дэргэд ганц л Егор үлдэж хэсэг харснаа Дугарынгараас хөтлөн босгож шанаа уруу нь гоожсон цусы нь арчаад-Дугар! Тэр их муу гэж нөхрөө заав. Дугар санаа алдан нээрэн сүрхий хүн юм даа. Хэрэвгэгээнтэн морилон ирээгүй бол юу болох байсан бол! Тэр муу оросын бодийг хөтөлчихбайсан болов уу? Одоо ч аягүй бол тэр орос надад муу санаалж хэзээ ч гэсэн хорлож мэдэхюм. Хэрэггүй л эдэнтэй орооцолдлоо. Нярав ахайд учраа хэлж гэртээ харих уу? гэж бодонгадаа салхинд удтал зогсов. Егор түүний дэргэдүүр холхиж байснаа байшиндаа орсны дараахоёр орос хэрэлдэж байгаа бололтой чанга чанга дуугаралцаад байв. Егор минь над сайн юмшиг байна. Хэрэв тэр буутай нь зууралдаагүй бол сүнсгүй золиг намайг буудах байсан шүү.Түүнийг минь бас хоролчих бий гээд тэдний байшин өөд хэд алхсанаа болив.
ХОЁРДУГААР БҮЛЭГХавар. Монгол нутагт ханагар хаврын найртай сайхан улирал айлчлан ирж уулын арын жалгасудаг, орой тагд амь бөхтэй цас тэсвэрлэн үлдэж энгэр ээвэр шазраар нялх ногоо цухуйн,ногооны хөөнг суунаглаж тал хөндийд цэнхэр манан тунаран, чүүтэй чайтай онд орсон малшинэ ногоотой залгаж тэнхрэн сэрвийж байлаа.“Мөнх тэнгэрийн дор мянга мянган хаврын” нэг цагаагчин тахиа жилийн энэ тэнэгэр сайханхавар жам ёсоороо үржил шимээ өгсөөр ирсэн ч монголын уужим сайхан орноо дарийн утаасуунаглан дайн самуун дэгдэж хүн ард буун дуун дор айн чичирч өдөр хоногийг өнгөрөөжбайсан бөлгөө. Аюул гамшиг мөч мөчөөр нэмэгдэж байсан ч монгол хүн хүлгийн тоосообосгож, хүй олноороо нэгдэн гэгээн сайхан аз жаргалыг олохоор тэмцэн тулж авай.Монгол нутагт ийн түүхэн үйл явдал өрнөж буйг алс бөглүү Жалханз хутагтын шавьнутгийнхан төдий л сайн мэдэхгүй байсан ч зэр зэмсэг агссан харийн цэрэг үе үе уулгалан,амгалан ахуй хөдөө газар буун дуу нижигнэн уул хад бургас шугуйгаар дүрвэгсэд, нааш цаашсүлжин хэсэгчид олшрон, хошуу тамга, гэгээний хүрээ хавиар дөрвөн өнцөг дээрээ моринтуурайтай, бичиг зуугаад нисэж яваа шувуу зурсан нис нис гэсэн яаралтай бичиг өвөртөлсөнууртай догшин яаруу сандруу элч буухиа, арван тавны цагдаа нар өдөр шөнөгүй давхилдантамгын газар цэрэг эрс цуглуулах, цэргийн хүнс бэлдэж байна гээд буу үүрсэн хүмүүс хотайлаар хэрэн хэсэж чадалтай залуу эр, агт морь, атан тэмээг дайчлан байлаа. Саахалтаассаахалт, айлаас айл дамжин зүсэн бүрийн хуудам цуу үг тарж энд ч дээрэм болж байна гэнэ,тэнд ч хүн алж гэнэ. Хөвсгөл Урианхайн хязгаар, Хиагт, Да хүрээ, Ховд, Улиастайд дайнтулаан болж байгаа гэнэ. Ардын намынхан цэрэг элсээж гэминтэй дайтсан гэнэ. Гэминцагаан орос хоёр тулж гэнэ. Хойт хязгаараар улаан оросын олон мянган цэрэг ирж яваа гэнэгээд л аль нь үнэн, аль нь худал болох нь мэдэгдэхгүй яриа шуугиан дэгдэж хөдөөхнутгийнхан учрыг олж цөхөн гагцхүү ямар аюул хаанаас ирэх нь вэ? гэж айн ширвээтэжбайлаа.Аливаа нэгэн түүхэн үйл явдал хүний оюун санааг дэгжээн хөгжөөх юм уу, үгүй бол буурандоройтуулдаг билээ. Монгол нутаг даяар болж буй энэ их хөдөлгөөн, үйл хэргийн утга учрыггүйцэд сайн ухаараагүй харин өнөөдрийн ахуй амьдрал өчигдрийнхөөс юм уу?маргаашийнхаас хөнгөн буюу хүнд, дээр буюу доор алин болохыг ялгаруулан учрыг тайлахгэж өдөр шөнөгүй гүн бодолд автан түмэн зүйлээр тархиа зовоож байсан хүний нэг бол энэнутагт Жалханз гэгээн билээ.Гэгээнтэн олон жил амьдрахдаа сайн муу үйл явдал, засаг төрийн хувьсан өөрчлөгдөхийгбишгүйдээ үзэж тэр бүхэнд хуруу дүрж хушуу нэмэрлэн улс гүрний хэрэг үйлсэд оролцожшийдэлцэж явсан ч энэ хаврынх шиг олноороо түрхрэн босож улс гүрнээрээ хамрагдсан иххөдөлгөөн, өрнөл тэмцэл, үймээн сандраан, харийн хоёр гүрний цэрэг яс булаалдсан нохоймэт өвөр хоорондоо агсралцан тэмцэж байхыг ер үзээгүй ажээ. Ийм ч учраас цаг үеийн үйлявдал чухам хаашаа болох нь вэ? Хямралдан тэмцэлдэж байгаа эдгээр олон янзын анги бүлэгхүмүүсийн аль талд нь орвол хожмын өдөр гэмшихгүй байх вэ? гэдгийг тунгаан бодожсэтгэлийн түмэн зовлон эдлэн буйг өнөөдрийн хоол олдож тайван өнгөрвөл маргаашийнявдлыг төдий л бодож сураагүй шавь нар нь яахан мэдэх билээ.
Жалханз гэгээн, өнгөрсөн өвөл барон жанжин Богдын хүрээг эзлэн гэминг хөөн зайлуулжавтономит засгийг сэргээн босгоход гар бие оролцож ерөнхий сайдаар тохоон томилогдсонболовч умар зүг одсон ардын намынхан болон орос оронд болж буй үйл явдлын түймрийн галшиг өсөн хөгжиж байгааг дэлгэрэнгүй сайн мэддэг байснаараа бароны засаглал ер удахгүйболов уу гэж бодож түүнтэй гүнзгий орооцолдох нь юу бол гэж хаширлан түр ч болов тэднээсхөндийрөн унаган нутагтаа ирсэн юмаа. Улс орныхоо үндэс угсааг юунаас ч илүү дээдлэнбодох нэгэн чанарыг хадгалсан энэ хүний далд бодлыг хэн ч тааж мэдэхгүй.Улс төрийн хэрэгт хөнгөнөөр хандаж болдоггүйг нэн сайн мэдэх энэ хөгшин лам болж буйүйл явдлыг гаднаас нь ажин харсаар бөгөөд Хиагт хотноо хурсан гэминг Сүхбаатар тэргүүтэйардын намын цэрэг сөнөөсөн тухай сонсоод тэр ч тэгж таарах ёстой байсан юм гэж боджээ.Тэгвэл барон жанжин ардын нам хоёр заавал мөргөлдөнө. Хэн нь дийлэхийг одоогоор хэлжболохгүй. Ямар ч гэсэн эцсийг нь үзэхээр хатуу шийдэж барон болон богд гэгээнээс дууданирүүлсэн хоёр чийчаантай орос нөхөдтэй явсангүй, бие алжаасан, цаг хүйтэн байна гэдгээршалтагцан тэднийг хүлээлгэсээр байгаа ажээ.Шөнө дүл Хиагт, Улиастай хот Богдын хүрээнээс давхин ирж сэмхэн уулздаг элчээс тухайнбайдлыг нарийн тодорхой дуулж мэдэвч аль альд нь тал зассан хариу өгдөг байлаа.Хүн хүний ухаан бодол өөр өөр байдаг болохоор цаг үеийн байдлыг янз бүрээр л тусган авдагжамтай. Зарим нь Жалханз гэгээн шиг ултай харж өөртөө ашигтай талаар нь шийдэх гэжбодож байхад зарим нь учрыг үл олон эргэлзэж, нөгөө нэг хэсэг нь сайн цаг ирэх нь гэжхүсэн хүлээж байхад, нэг хэсэг нь илт дургүйцэн бухимдаж байлаа.Хаврын үймээнт өдрүүд ээлжлэн солигдсоор авч Дугарын амьдрал яг л хэвээрээ, харинхэдүүний явдлаас хойш шөнө бүр манаа манахаа больж Егортой улам дотно болж дохиозангаа оролцуулан санаж бодсоноо ойлголцох болжээ.-Танай монголд машин тэрэг хэрэгтэй, ийм унаатай ч болно. Чи залуу хүн жолоодож сураххэрэгтэй гэж Егор нэг удаа хэлмэрчээрээ хэлүүлсэн бөгөөд манаатай шөнө нь Егор түүнтэйхамт манаа маналцаж тэргээ хэрхэн явуулдаг тухай зааж өгдөг байлаа.Дугар ч юм юм сонирхдог авхаалжтай учир чийчаанаас айх байтугай асаачдаг хөдөлгөдөгболжээ. Морины жолооноос өөр унааны жолоо залж үзээгүй байсан Дугарт машин тэрэгхөдөлгөн явуулна гэдэг тун ч сонин хачин зүүд шиг санагдах тул зав зай л гарвал Егорынтэргийг оролдон хөө тосонд хутгалдахыг нярав мэдээд хичнээн дургүйцсэн авч хориг тавьжчадсангүй. Дугарыг тийнхүү чийчаан тэргийг сонирхон байгааг гэгээнтэн мэдэж онцзэвүүрхсэнгүй.-Монгол хүн чийчаан явуулдаг бол аштай юу. Дугар хүү айхгүй дурлаад байгаа юм бол сураг.Харин сайн сургаарай гэж цаад орост нь хэл? гэж няравтаа айлдсаныг нярав нь хэлмэрчээр ньдамжуулан Егорт хэлүүлснээс хойш Дугар Егор хоёр машинаасаа бараг салахаа байжээ.Дугарт машин заахад өндөр орос дургүйцсэн боловч нэгэнт гэгээн айлдсан болохоор яаж ччадсангүй битүүхэндээ муу санаалсаар байжээ. Егор Дугар хоёр тэргээ асааж аваад хүрээнийэргэн тойрон зөндөөн явна. Нэг удаа бүр алсхан гарч айл амьтныг сандарган урд гол оржгэртээ очиход эцэг нь айж байсан ч хүүгээ ийм эрдэм сурсанд баярлажээ. Егор монгол хэл
сурах гэж уйгагүй оролдсоор ойр зуурын юм ярьдаг болов.Дорогомилов Степанович Егор бол тайгын орон Сибирьт төрж өссөн болохоор уур амьсгалойролцоо монгол нутагт амархан идээшин дасаж ер уйдахгүй байхад түүний нөхөр СтепанТимофеевич, Петербургийн хөл үймээнд залуу насаа өнгөрөөсөн зөөлөн дулаан далайн уурамьсгалт нутгийн хүн болохоор даарч бээрээд гадаа ч гардаггүй уйдаж үхэх дөхөн үргэлжбухимдан ууралсаар байх бөгөөд түүний сэтгэлийг хэзээний архинд дуртай буриадхэлмэрчийн нь олж ирдэг архи л засдаг байлаа. Бас заримдаа уйтгараа сэргээх гэжнөхөртэйгөө үг сөргөн хэрэлдэж цаг нөгцөөнө. Егорыгоо анх танилцсанаас эхлээд ямар хүнболохыг мэдэх гэж ул мөрийг нь шагайх боловч олигтой юм мэдэж чадаагүйдээ бухимдан энэяавч улааны тагнуул байх гэж хий дэмий л хардана.Дорогомилов Спепанович Егор бол үнэхээр түүнтэй үзэл бодол нийлэхгүй хүн ажээ. Тэрээржирийн тариачны хүү. Эцэг нь Орос Японы дайнд нас барсан билээ. Орос орон үймж дайважагсан мянга есөн зуугаад оны эхний арваад жил Егоров эцгийнхээ үлдээж өгсөн алгын чинээгазраа тариа ногоо тарьж хөгшин эхээ тэжээж суутал арван таван онд цэрэгт татагдан алсбаруунтай Украйн нутагт очиж хүйтэн нуувчинд хэвтэж дарийн үнэр үнэрлэн хүний өөдөөсбууны ам шагайж явсан билээ. Австрийнхантай тулалдаж яваад хөлдөө шарх олж эмнэлэгтхэдэн сар хэвтээд дараа нь жолоочийн түр сургуульд зургаан сар суралцаад мөн л буу сум галтбөмбөг ачиж Украйн Белорусийн ойгоор германы их бууны суман дор зовж зүдрэн явталОктябрийн их хувьсгал гарч цэргийн дотор учраа олохгүй үймээн сандраан болж өвөрхоорондоо ч нүдэлцэж анги нь бутарч сарнин зарим нөхөд нь хувьсгалын талд орох үес Егордахин шархдаж төрсөн нутгийн зүг явган нүцгэн тэмцэн явсаар бөглүү ойдоо ирж одоо л нэгсанаа амар аж төрж болдог байгаа даа гэж бодож байтал даан их удалгүй дорно зүг шуургаадил нөмрөн зугатаасан Колчакийн цэрэгт дахин дайчлагдаж улаан армитай тулалцанявахдаа большевикуудын үгийг үнэмшиж ядан учир утгыг нь сайтар олсонгүй улаан армидшахагдан явсаар Монгол нутагт ирсэн нь энэ.Даян дэлхий урваж хөрвөн ах дүүс өөд өөдөөсөө буу шагайлцан амиа хөнөөж, цусаа урсгажбайхыг үнэн зүрхнээсээ жигшин буугийн дуу сонсолгүй буурал тайгадаа амьдрах сан гэхээсөөр зүйл бодохоо байсан учраас Хүрээнээс нааш гарахдаа энэ чигээрээ нутаг орноо тэмцьегэж нөхөртөө хэлсэн нь тэр хоёрын хооронд бие биеэ үл итгэлцэх сэжиглэлийг бий болгожээ.Яагаад гэвэл:Степан Тимофеевич бол залуу зандан наснаасаа хааны цэрэгт зүтгэн өөрийгөө эзэн хааныүнэнч зарц гэж боддог учир хааныхаа төлөө амь насаа ч үл хайрлана гэж өөртөө тангарагтавьсан хүн. Тийм ч учраас хувьсгалыг үзэн ядаж түүнийг зөвхөн цаг зуурын самуун гэжбодохын дээр эзэн хаангүй улс гүрэн гэж байх ёсгүй. Хөөрхий Орос орон минь хичнээн удаанингэж зовж тарчлах юм бол гэж харуусан бодохоос гомдлын хар үүл бүрхэн гунил зовлонгоотайлах гэж архи уухаараа-Зовсон Орос орон минь! Эхгүй болсон хөөрхий Орос орон минь! Би чиний үнэнч хүү.Чамайгаа чөлөөлөх гэж цус нулимсаа урсгаж яваагий минь мэддэг ч болоосой гээд л уйлжбайдаг билээ.Эзэн хааны хүчирхэг арми нүдний өмнө бутран сарниж хувьсгалын талд ихэнх нь ороход
туйлаас гомдон өширхөж улаантан гэж санагдсан бүхнийгээ тас цавчиж доромжлогдсон Оросорон, унагаагдсан хааны өшөөг авахыг бодно. Эзэн хаанаа авч хаячихаад өнчин хүүхэд шигболсон олон амьтад ингэж л бие биеэ хөнөөж байхаас биш яахав. Орос орон толгой тархигүйболжээ. Гэсэн ч би хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж эцсийн дуслах цусаа дуустал эхорноо аврахын төлөө тулалдаж үхлээ ч гэсэн хожмын өдөр эзэн хаан минь залран ирж улсгүрнээ заавал удирдана. Эцгийн минь заводыг тоносон дээрэмчин большевикуудыг шонгоосдүүжлэх цаг заавал ирнэ гэж сэтгэлээ хуурах авч энэ бөглүү бүдүүлэг хүрээнд хүртэлулаантнууд нуугдсан байх, тиймгүй бол миний эд хогшил бичиг баримтыг хэн авах вэ? Албанбаримт хулгайлсан хүн өдийд миний нэрээр явж байгаа даа. Би мөн тэнэг хүн шүү. Тиймчухал бичиг баримтаа биеэсээ салгаж энэ муу машинд орхиж байдаг гэхээс гэмшээд барахгүйбайлаа.* * *Зууханд хуурай мод шажигнан шатаж байшин дотор дулаан сайхан байлаа. СтепанТимофеевич шөрөвгөр сахлаа чимхлэн хийх юмаа олж цөхөн хойш урагшаа холхиж байснаатүй гэж нулимахад галын дөл ширтэн бодол болж суусан Егор гайхан харвал нөхрийн нь нүдцог шиг гялалзан шазуураа тас зуучихсан алцайн зогсож байснаа-Энэ чимээ аниргүй зэрлэг газар ингэж түгжигдэх гэж! Залхай муу хөгшин ламыг барьж аваадявъя гэж зоримог янзтай хэлэв.-Хүчээр аваад явбал ч энэ олон лам нар нь бид хоёрыг боомилон алах биз. Бас жанжин мааньаль болохоор аргадаж авчир гэсэн шүү дээ.-Зүрхгүй хар золиг. Чи энд гэдсээ галд ээж санаа амар хэвтэхийг жаргал гэж бодож байна уу?Хааны цэргийн нэр сүрийг гутаасан чам шиг өөдгүй зүрхгүй, зориггүй новш дагуулжгараагүй сан бол би аль хэдийн санаснаараа болгох байсан-Тэг л дээ!-Тэгнээ хөө. Чиний энд хоргодоод байдгийн учрыг ч мэднэ.-Аа тийм үү? яасан сайн юм бэ? гэж Егор доог хийсэн янзтай хэлбэл Степан Тимофеевичихэд ханхалзан ташаагаа тулж-Чи муусайн монголчуудтай сүлбээлдэн улаантан хэзээ ирэх нь вэ? гэж хүлээж суугаагаахудал гэх үү гэв.Нөхрийн нь энэ үг Егорт хачин санагдав. Өөрий нь улааны талын хүн байх гэж бодоод ингэжөө сэв эрж үргэлж л хэрүүл өдөж байдаг байх нь ээ гэхээс гомдмоор ч юм шиг.-Степан Тимофеевич минь нөхөртөө ингэж муу санаж явах гэж дээ! гэж гоморхон хэлэв.-Тиймгүй бол чи ингэж урвайж суух ёсгүй. Хааны цэрэг шиг золбоотой зоригтой байж минийүгэнд орох байсан. Цэргийн улс гэдэг чинь чавганц шиг зовлонгоо тоочиж суудаг юм биш.
-Толгой бүтэн амь мэнд дээрээ төрсөн нутгийн бараа харъя гэж миний дахин дахин хэлдэгмаань чавганцын яриа болох нь уу?-Төрсөн нутаг, үхсэн хойноо, чиний төрсөн нутаг чинь хаана байна? Большевикууд гэр орныгчинь шатааж, эхнэр хүүхдийг чинь алж хагацал зовлон учруулж байна. Харин чи төрсөннутгаа гэдэг юм бол урвайж хэвтэх ёсгүй.-Хэн нь ард олноо зовлонд унагааж байна гэдгийг чи ер бодож үзсэн үү?-Харин хэн бэ? Би чамаас асууж байна?-Цусанд дуртай хүн алахын хэнээ туссан буруу санаатнууд... гэж Егорыг хэлж дуусаагүйбайтал.-Яана гэнээ! Би цусанд дурлахдаа тэр үү? Эзэн хаанаа, орос орноо аврах гэж зэвсэг баринтэмцэж байгаа юм гэж Степан Тимофеевич байдаг тэнхээгээрээ хашгирч гараа зангиданЕгорын нүүрэнд тулгав. Егорын дургүй хүрч-Нөхөр минь аяд! Ний нуугүй ярилцъя л даа. Орос оронд юу болж байна. Жирийн ард түмэнзасгийн эрхийг авч... гээд санаж бодож явдгаа нэгмөсөн хэлье гэж цааш нь ярих гэтэл СтепанТимофеевич түүний үгийг тас дайран-Дуугаа тат! Чиний большевикийн сурталд би автахгүй. Чамайг тонилгоно. Улааны муузулбасага гэж хашгирав.Егор алгуурхан босож харвал туйлдаа хүртэл уурласан Степан Тимофеевич салгалсан гараармаузер буугаа чиглүүлэв.-Чи бууд л даа гэж Егор урдаас нь зоримог алхав.-Урвагчийг тонилгох нь хааны цэргийн ариун үүрэг-Хэнээс уравсан гэж-Эх орноосоо, эзэн хаанаасаа-Тэр хаан чинь аль вэ? Хэдийн өнгөрсөн юм биш үү?Степан Тимофеевич ухран Егорын огт цавчихгүй бөгөөд ууртай харцтай тулгаран буудажзүрхлэсэнгүй. Егор ер тоосон шинжгүй,-Бид хоёр бие биеэ хөнөөгөөд ямар ашиг гарах вэ? Хүний нутагт нөхөртөө буу гаргадаг чи чмөн хүн юм даа гэж зоримог хэлээд эргэж ч харсангүй гараад явчихав.За даа болгоомжтой байлгүй болохгүй нь! Энэ хүн намайг нэгэнт улаантан гэж бодож явдагюм байна. Тэгэхээр яах вэ? Шууд л оргоод явъя. Хаашаа явах вэ? Хойшоо л явна. Замаардүүрэн цагаантан үүрлэж байгаа байх даа. Баригдалгүй хил алхвал ч Сибирийн партизантай
уулзах байх л даа. Байдлыг жаал харзнах уу? Хэнтэйгээ зөвлөх вэ?Ард нь хөлийн чимээ гарахаар эргэж харвал Дугар дэргэд нь ирчихсэн зогсож байлаа. Дугартүүний царай гунигтай бодлогоширсон байхыг үзээд сэтгэл нь зовж-Танай бие зүгээр үү? гэв. Егор инээмсэглэн-Сайн гэснээ санаж бодсоноо бүгдийг хэлэх гэтэл сурсан хэдэн үг нь дутаад болсонгүйбайшин өөдөө зааж-Тэр муу гээд өөрийгөө буудаж байгаа дүр үзүүлсэнд Дугар дор нь ойлгож нүдэнд нь айсанбайдал илрэн Егорын гараас хөтлөн машины дэргэд очоод-Үүндээ суугаад одоохон яв! гэхэд Егор ойлгож түүнийг тэврэн:-Миний сайн нөхөр гэв. Оргон зайлахад хүрвэл энэ монгол залуу лав тус болно гэж Егор батитгэн явахаасаа өмнө үүнд тэргээ сайн зааж заавал жолооч болгоно гэж машинаа асааж,Дугарыг суулгаад хашаанаас гарлаа. Цонхоор харж байсан Степан Тимофеевич түүнийгоргоод явчиж магадгүй гэж хар санан нярав ламыг дуудуулан морь гаргуулж гадуур тэнэжяваад ирсэн хэлмэрч Самдангаа тэр хоёрын хойноос явуулав. Самдан машины мөрөөр явсаархийдийн баруун дэнж дээр гарвал Егор, Дугар хоёр машинаараа оролдож байлаа. Гэнэсэрэггүй явсаар ил гарсан болохоор Самдан буцаж чадсангүй тэр хоёр дээр шогшин очлоо.-Та хоёр чинь юугаа хийж байгаа юм бэ? гэвэл Егор инээд алдан баахан юм ярихад Дугарбараг ойлгосонгүй сахалтын амыг харсаар байлаа. Егор Самдан хоёр нилээн удаан ярьсанааСамдан Дугарыг харж сахлаа имэрч-Залуу хүү хичээж үз! Манай монголын аз байвал жолоочтой ч болж юуны магад гэждооглосон янзтай хэлэхэд Дугарын хор хөдөлсөн боловч юм хэлсэнгүй “Эрийг бүү бас далайгбүү янд гэдэг үг байдаг гайгүй харж л байгаарай” гэж бодлоо.Самдан тэр хоёрыг хэсэг харж энэ ч оргоод хаачихав. Степан маань үүнийгээ баахан нүдүзүүрлэдэг юм билээ. Өнөө улаантан нь юм байлгүй. Тэгээд оргоод явчихвал толгой цусданашүү, холхноос харж байя гэж бодон баруун тийшээ саравчилж байснаа-Тэр баруунтай айл байнаа. Очвол аяга тагш юм олдох болов уу? гэж нүдээ ирэмснээ мориогуядан явлаа. Егор түүний хойноос харж энэ ч нөгөөгийнхөө үгээр намайг тандаж байгааухаантай юм байхдаа гэж бодсон боловч Дугарт хэлсэнгүй.-За Дугараа явуулаарай гэхэд Дугар машинд сууж асаагаад ухасхийн хөдөлхөд Егор аяархангэж хэлсэн боловч Дугар дуулсангүй урьд өдрүүдийн явж байсан замаараа пижигнүүлэндавхив. Егор даган гүйж гараараа дохиж занган хүч нэмэх хасах тооромслох, араа солихзэргийг заана.* * *Хаврын дулаан нар зүүнтэйх модтой уулын цаанаас залхуурсан мэт мэлтийн гарч ирэх үес
нам гүм өглөөний агаарыг донсолгон буун дуу нижигнэв. Гэр байшингаас хүмүүс сандралдангарцгааж хүрээ хороогоор үймээн дэгдэж айж сандарсан хүмүүс гудамжаар гүйлдэн орилжхашгирах нь ихсэв. Нярав лам Дугарыг хамт манаа манадаг нөхөртэй нь хоёуланд нь бүдүүншийдэм бариулж хашааны хаалган дээр зогсоогоод жасын гэр өөд гүйснээ болиод гэгээнтнийөргөө өөд гүйлээ. Буун дуугаар гэгээнтэн ч өргөөнөөсөө гарч ирлээ. Хоёр орос буугаабэлдчихээд чимээ чагнан машиныхаа хавиар холхицгооно. Буун дуу хэсэг нижигнэснээ чимээтасрав.Гадуур явсан гэгээний хөтөч давхин ирж мориноосоо буун харайж өлмийд нь сөгдөхөд-Юу болов. Хэн буу тавив? гэж гэгээн амарлингуй асуувал хөтөч алга хавсран-Жа багш минь, зэр зэмсэг агссан арваад орос хүрээний хажуу дахь хятад пүүсийг талж байнагэв. Хөтчийн хэлснийг Самдан хоёр нөхөртөө орчуулж өгөхөд Степан Тимофеевичийн нүдсэргэн-Ура! Манайхан гэж хашгираад үүд рүү гүйж Дугарыг мөрөөрөө нудран замаасаа зайлуулжхашаанаас гараад явчихав.Өөрийн нь өмөг түшигт өдий болтол амар жимэр аж төрөн байсан энгийн номхон иргэдийгуулгалан дээрэмдэж байгаад гэгээний сэтгэл тавгүй болж царай нь барайгаад-Одоохон тэднийг аваад ир! гэхэд хөтөч лам тонголзон мөргөөд явлаа.Цагаан цэрэг байх нь! Биднийг бас сүйд хийчихгүй байгаа гэж Дугар айсхийж гэгээнийгхарвал огт нь сэтгэл зовсон шинжгүй бүлээнээр ээх наран доогуур саравчлан харсаар байлаа.Бурхан хүний дэргэд байгаа болохоор айж түгших нь намдав.Харанга дүн дан хийж лам нарыг өглөөний хуралд урин дуудав. Гудамжаар хөлийн чимээгарч улаан шар хувцастай лам нар хурдан хурдан алхалсаар гэгээний хашааны хажуугаарөнгөрөхдөө мэхэсхийн хүндлэх ёс гүйцэтгэн өнгөрнө.Удалгүй гудамжинд морин туурай тачигнахад Дугар хаалга түгжин биеэрээ дартал-Үүдээ нээ! гэж нярав ламтан хашгирав. Дугар яаран үүдээ цэлийтэл нээвэл буу зэвсэг агссанарваад морьтон ирж мориноосоо буухад нярав угтан очсоноо хаалгаар олон бууны амсэрийлцэн орж ирэхэд өөрийн эрхгүй сүрдэн ухарч “ээ гэгээн минь” гэж дуу алдав. Буугаабарьсан цагаан хурган малгайтай оготор дээлтэй арваад орос цэргийг Степан Тимофеевичдагуулсаар хашаанд орж ирлээ. Егор тэднийг тосон мэндэлвэл тоосон шинжгүй хажуугаар ньөнгөрч гэгээнтний дэргэд очоод цөм малгайгаа авч бөхийхэд гэгээн адис тавиад-Эрхэм цэргийн ноёд миний номхон шавь нарыг аймшиггүй айлган цочоож хийдийн горломдюунд буу тавив гэж ширүүхэн асуусныг Самдан орчуулан хэлэхэд баг цэргийг даргалсанөндөр хоохгор орос их л хичээнгүйлэн сонсоод-Бид эрхэм сайд гэгээний шавь нарт огтхон ч гар хүрээгүй билээ. Хурандаа Казгарандын
тушаалаар сайд гэгээн тантай уулзаж цэрэг элсүүлэхээр танай хүрээнд иртэл хүрээнийдэргэдэх хятадын пүүсэнд гэмингийн нууц туршуул нуугдаж байсныг илрүүлэн устгасан юмгэж хэлэхийг гэгээн сонсоод баахан эргэлзэн нээрэн гэмин байсан юм болов уу? Эд олз хайждээрэм хийснээ булзааруулах гэж байгаа юм болов уу гэж бодож байснаа эдэнтэйорооцолдоод ч яахав гэж бодон:-Эдүгээ миний бие өвчтэй илаарь болоогүй байгаа тул төрийн хэрэгт оролцож чадахгүйбайна. Эрхэм ноёд хошуу тамгын газар очиж цэрэг эрс дайчлах тухай зөвлөн ярилцвал яанагэж өөрөөсөө зайлуулан хэлэв.Цэргийн дарга Самдангийн орчуулж хэлснийг сонсон гүнээ мэхийж-Таны зарлигаар болтугай гэв. Тэр орос өндийн явах гэтэл дэргэд нь байсан СтепанТимофеевич тохойгоороо нудран нүдээрээ ирмэхэд дахин мэхийн ёсолж-Эрхэм лам таны дэргэд улаан большевикийн тагнуул байгаа гэж сонссон тул бид түүнийгбаривчилна гэв.Гэгээн учрыг ололгүй-Хэн бэ? гэвэл дарга Егорыг заав. Егорын царай хувьсхийн Степан Тимофеевичийг муухайхарснаа буугаа суга татав.-Байз байз гэж гэгээнтэн яаран хэлж гараа өргөхөд Егор ч арай буудчихсангүй.-Эрхэм ноён минь энэ хүн чинь барон жанжны зараалаар яваа юм гэвэл-Тийм ээ, гэсэн ч энэ биднээс, барон жанжнаас урвасан юм гэж баг цэргийн дарга хариулав.Эдний яриаг чих тавин чагнаж байсан Дугарын дотор палхийж өөртөө байшгүй зориг гаргангэгээний өмнө сөгдөж-Багш минь энэ хүний амийг авраач! Энэ ямар ч гэмгүй хүн гээд л мөргөөд байлаа. Егорэцсийн шийдийг хүлээсэн янзтай буугаа чанга атгачихсан онцгойдуу зогсож байв. Гэгээнуйлах дөхөн мөргөж буй ханхар том цээжтэй шавиа, үсрэх гэж биеэ хураасан муур шиг болжбуугаа барьсан Егор, огт тоомсоргүй янзтай байсан Степан Тимофеевич, хачирхан буйцэргүүдийг ээлжлэн харж хэрхэх тухайгаа хоромхон зуур бодлоо. Үнэхээр улаан оросын хүнбол эд дор нь сүйдэлнэ. Улаан орос гэдэг маань улам хүчтэй болж байгаа, ардын намынхандтэд тусалж байгаа. Одоогийн хөгжиж буй үйл явдлын дүнд улаан нь зайлбаргүй дийлэхтөлөвтэй болж байна. Зул жаргах дөхөхөөрөө гэрэл нь улам бадардаг шиг энэ цагаантнуудсөнөх ойртоод л ингэж галзуурч миний хүрээнд хүртэл халдах болоо шив гэхээс зэвүү нь хүрчбайсан ч түүнийгээ ил гаргасангүй. Улаантны туршуул түүний талын хүнийг аврахгүй болхожмоо хэл аманд орж болно. Иймээс эсрэг тэсрэг хоёр талын аль алинд нь тал алдахгүйгхичээн-Хэрвээ энэ хүн үнэхээр улааны талын хүн юм бол барон жанжны засгийн газрын ерөнхийсайдын хувиар энэ хүний хувь заяаг би шийднэ. Үүгээрээ жанжинтэй харилцаж хэрхэхийг
мэдье. Явдлын улс та нарт ч тээр болно. Миний мэдэлд үлдээ гэвэл баг цэргийн дарга хэлэхүггүй болж мэхсхийв.-Нярав та энэ хүнийг баруун байшинд одоохон түгж гэж гэгээн яаран хэлэхэд Дугар нэг удаа чгэсэн амь нь аврагдлаа гэж санаа амрав. Нярав, Самдангаар хэлмэрчлүүлж Егорт учрыгойлгуулан баруун байшин заахад Егор Дугарыг баярласан нүдээр харж тэр байшинд ороходнярав том төмөр цоожоор цоожлов.-Энэ эрхэм хүмүүст зоог шүүс барь! гэж гэгээн хэлээд өргөөндөө залрав. Нярав тэднийгдагуулан гийчдийн гэрт оруулахад Степан Тимофеевич санасан нь бүтээгүй ч гэсэн ирсэнхүмүүстэй наргихаар дагалдав.Хашаан дотор хөл үймээн дарагдаж нам гүм болох үес Дугар Егорын хоригдсон байшингийнараар орж аяархан тогшлоо. Егор ч Дугарыг гэж мэдэж байшингийн туурганы бяцхан зайгаархарвал Дугар их л болгоомжилсон бололтой гараараа дохиж-Шөнө оргож явна ойлгов уу? гэхэд Егор толгой дохив.-Би шөнө ирнэ гээд Дугар бушуухан холдлоо.Егор түүний хөлийн чимээ чагнан яаж оргох тухайгаа бодно. Гийчдийн гэрт орос цэргүүдхоол идэн архи дарс ууж байгаа бололтой дуу шуу болсоор байлаа. Тэд зөндөө наргиадоройхон тамга орохоор явцгаахад Степан Тимофеевич үдэж өгөөд жаал архи уусан ньхорхойгий нь хүргэсэн учир архи олуулахаар Самданг явуулжээ.Дугар бушуухан шөнө болохыг хүлээн орж гаран нар харж сэтгэл нь доголзоод байхыг ажсаннярав-Чи чинь яагаад л хормойдоо хий оруулаад л дэрвэлзээд байна гэвэл Дугарын доторпалхийсэн боловч-Нярав ахай манай багш ламтан өнөө шөнө ирж хань болохгүй юу гэсэн юмсан гэвэл няравтэдний багш хүрээний баян гавьжийг сайн таних бөгөөд ойрноос бие барагтай гээд байхболсныг мэдэх тул шавиараа нэг шөнө ч болсон өрхөө бүтээлгэж өглөө босгох гэсэн юмбайлгүй гэж санан-Өглөө эртхэн ирээрэй гэжээДугар шөнө манаа манах нөхөртөө үнэн учраа хэлээд багшийн өөдөө явжээ.Шөнө дундын хирд Дугар сэмээрхэн ирэхэд нөхөр нь хаалгаа тайлж оруулав.-За нөхөр минь энэ хүнийг оргуулахгүй бол амь насанд нь аюултай болохыг чи мэднэ шүүдээ, тэгэхээр бид хоёр явна. Чамд муу юм болох болов уу?-Би аргална. Гэгээн багшийг байхад над ямар ч аюулгүй.
Дугар нөхөртөө тал өгөөд Егорын хоригдож байгаа байшин өөд явлаа. Гэгээнийхэн бүгдунтсан бололтой чимээ анир огтгүй байлаа. Дугар байшингийн сараалжин модон цонхныхадаасыг чимээ гаргалгүй сугалан авахад Егор сүүтийн гарч ирээд-Эндээ хүлээж бай гээд явчихав. Дугар ийш тийшээ харж хүн гараад ирэх бий гэж гэр байшинөөд нүд салгалгүй ширтэнэ. Егор удаж удаж ирэв, бодвол байшиндаа орсон бололтой ямарзүрхтэй эр вэ? Мэдэгдвэл баларна шүү гэж Дугар бодон бушуухан л хашаанаас гарахыг бодно.Егор ер яарсан шинжгүй хоёр машиныхаа түүгээр бүртгэнэн юм оролдоод байлаа.-Та хоёр намайг хүлж баглаж аманд юм хийгээд яв. Өглөө эд намайг үзнэ. Тэгэхээр нь би тахоёр гэв гэнэтхэн дайрч цохиж унагаад хүлж баглаад явсан гэж хэлнэ гэж манаач хэлэв.Дугар эргэлзэн байтал Егор ч ирлээ. Дугар түүнд нөхрийнхөө саналыг дохиж занган байжарайхийн ойлгуулахад Егор манаач хархүүг тэврээд-Ухаантай сайн хүү гэж шивнэв. Тэр хоёр манаачаа бүсээр нь хүлж аманд нь даавуу эвтэйхэнхийгээд хашаанаас гарлаа. Егор урт буу үүрч боодолтой юм барьжээ. Тэр хоёр харанхуйгудамж өгсөж чимээ чагнан эргэн эргэн харсаар явахад хааяа золбин ноход боргосоор байлаа.Дугар нөхрөө дагуулан явсаар хүрээнээс гарч:-Манайд очно гэхэд Егор ойлгосон бололтой дуугүй явлаа. Саргүй харанхуй шөнө овонтовонд таварцаглах боловч нилээд яваад нүд нь харанхуйд дасаж газрын баримжаа мэдэгдэхболов. Хаврын адаг сарын хуучдын бүлээн салхи сэр сэр үлээн ноход хуцах нь холдонхолдсоор гэгээний хүрээ тэртээ хойно бараалан хоцров. Дугар газрын багцаа ажиглах нэгэннамхан хөтөл өөд өгслөө. Тэр хоёр зам зуур юм ярилцсангүй зэрэгцэн явсаар гүвээг ардааорхиж уужимхан хөндий туулж модтой өндөр уул өөд мацав. Замаар явбал хүн амьтан мөрхөөж магадгүй гэж Дугар болгоомжилсон учир гэрийнхээ эгц хойноос давж орохоор ийн уулөөд зүтгүүлж яваа ажээ. Явсаар модонд орох үес:-Их сайн хэн ч олохгүй гэж Егор хэлээд газар суулаа. Хөөрхий минь ядарч яваа байх гэжДугар өрөвдөн хажууд нь суухад Егор халааснаасаа тамхи гаргаж ширүүн цэмбэн дээлээтолгой дээгүүрээ нөмрөн тамхиа асаагаад татлаа. Дугар тамхины гашуун утаа үнэрлэнсуухдаа газар мэдэхгүй хэл мэдэхгүй хэл үгээ ч гүйцэд ойлголцохгүй мөртлөө амь насаа нададдаатгаад явдаг яасан санаа амар хүн бэ? Улаан орос гэдэг нь хүнд гэм хоргүй сайхан санаатайулс байхаас гарцаагүй, харин цагаан орос гэдэг нь тэр өндөр нөхөр шиг муухай ааштай хүналахаас буцдаггүй муу санаа өвөрлөсөн байх гэж бодоод-Егор! Цагаан орос муу гэвэл Егор тамхиа шуналтай сорсноо-Зүйтэй, цагаан орос хүн биш чоно гэв.Тэгвэл би чононоос хүний амь аварч буян хийж байгаа юм байна гэхээс учиргүй баярлав.Тэр хоёр түр амраад цаашаа модон дундуур явсаар уулын оройд гарахад оройтсон сар гарчэргэн тойрон сүүмгэр гэгээтэй болов. Дугар газрын уруу нөхрөө хөтлөн чулуу өшигчинөнхрүүлсээр бэлд нь буулаа.
Гэр нь өвөлжөөнөөс гарч хаваржаандаа буусан гэж Дугар хэд хоногийн өмнө сонссонболохоор уулыг хэжин явна. Босуул хоёр тийн явсаар үүрийн харанхуйгаар хот айлын гадааирэхэд хоточ нохой хуцан тосож ирсэн боловч Дугар нохойныхоо нэрээр аяархан дуудахаднохой нь таньж сулхан гийнавал бусад нохой нь чимээгүй болжээ. Аав минь юу гэх бол унааунаш байгаа болов уу? айлынхандаа мэдэгдэлгүй явуулах юмсан ганцаарангий нь яажявуулдаг билээ гэж Дугар бодсоор гэртээ орлоо. Чимээ анир огт анддаггүй Өлзий юу ирэх ньэнэ вэ гэж сэжиглэн айж байтал хүн ороод ирэхээр яаран гэрэл гаргав.-Аав аа! гэж Дугар аяархан хэлбэл тосон дэнгийн бүдэг гэрэлд Өлзий хүүгээ таньжбаярласан боловч этгээд сонин хувцастай хүнийг хараад хиртхийн цочиж бушуухан бослоо.Дугар аавынхаа орыг түшиж суугаад-Аав аа та энэ хүнийг таньж байгаа биз дээ хэдүүн надтай хамт ирдэг орос гэхэд Егор чтүүнтэй мэндлэв. Өлзий сая таньж сэтгэл нь уужирсан боловч энэ хоёр харанхуй шөнөөр юухийж яваа юм бол өнөө чийчаан тэрэггүй ирэхийг бодвол лав учиртай гэж бодон гал түлжцай хоол хийх зуураа тэр хоёрыг ээлжлэн харсаар байлаа.-За аав минь энэ хүнийг цагаан оросууд алах гэж байгаа юм. Би оргуулж аваад явж байна гэжДугар хэлбэл Өлзий ихэд айж-Аа тийм үү? Хаана нуух билээ гэв.-Унаа залгуулаад л нутагт нь явуулъя. Энд удаан байвал хойноос нэхээд ирнэ. Аав минь энэхүн ёстой сайхан санаатай хүн шүү. Над чийчаанаа явуулдаг аргыг зааж сургасан бас хэдүүнминий аминд орсон хүн.-Тэгээд үүнийг ганцаарангий нь явуулах юм уу-Харин яадаг юм билээ.Егор, аав хүү хоёрын ярилцахыг хагас дутуу ойлгож эд маань бушуулж үзээсэй. Өглөөболчихвол тэд нар мэдэж Степан хүрээнийхнийг сандарган олон хүн дагуулаад хүрээд ирвэляана гэж бодно. Тогоотой цай ч даргилан буцлав.-Егор оо! Цай уу! Ингээд явна гэж Дугар хэлээд аяганд сүүтэй цай хийж өгөөд чанасанхүйтэн мах ойртуулав.-Аав аа тэгээд унаа бий юү?-Аавын нь цагаан гадаа бий. Бас саяхан хүнээс нэг морь худалдаж авсан.-Би жаахан дөхүүлж өгөх үү?-Хэл ч мэдэхгүй газар ч мэдэхгүй хөөрхий амьтныг ганцаарангий нь яаж явуулах вэ? Бас чтэгээд чамайг гэр орондоо байвал бариад авчихна. Тэгэхээр хүү минь энэ хүнтэйгээ цуг яв.Бид хоёрын ан хийгээд явдаг газраараа явж хил хүргээд хэд хоног уул хадаар бүгсэн нь дээрбайхаа.
-За тэгвэл одоохон явъя. Та хөл дүүжлэх юмгүй болчих нь ээ дээ.-Сэтгэл зоволтгүй хүү минь, аав нь маргаашнаас хүн хар гуйж адуун дээрээс хөгшинхүрнийгээ авчруулъя.Дугар Егор тийш харж:-Хоёулаа явна гэвэл Егорв ихэд баярласан янзтай:-Өвгөн аав танай хүү их сайн, ухаантай гэвэл Өлзий толгой дохин-Танай бас сайн гээд эмээл хазаараа авч гарав. Дугар ч хамт гарч ойрхон чөдөртэй байсанхоёр морийг авчран эмээллэв. Өлзий нэг уутанд баахан мах, цагаан тос, ээзгий хурууд хийжганзагалж өглөө.-Миний хүү буугаа аваад яв гэж Өлзий ханын толгойноос цахиур буугаа авч өгөхөд Егоринээмсэглэн-Тэр хэрэггүй энэ буу сайн гээд үүрч ирсэн цоо шинэ орос буугаа Дугарт өглөө. Дугар гайханхарвал-Май чамд бэлэг болгож байна гээд Егор буугаа сарвайгаад байв.Дугар аав өөдөө харвал:-Авдаа хүү минь сайн хүний бэлгийг яаж авахгүй гэхэв өөрөө буутай юм болов уу? гэвэл Егоройлгож зүүж явсан жижиг буугаа үзүүлэв. Егор боодолтой юмаа задалж ёотон, хэдэн хайрцагтамхи гаргаж өвгөнд өглөө.-Хүү минь өөрөө хэрэглэ. Над хэрэггүй гэж Өлзий толгой сэгсэрвэл-Над байна гэж Егор хэлээд ёотон, тамхиа бурхны авдар дээр тавив. Дугар багадаа хусныүндсээр сийлж хийсэн жижигхэн модон морио авч өвөртлөөд бослоо. Өлзий Егорт юу өгдөгбилээ гэж сандран авдраа уудлан урт хадаг гаргаж-Хүү минь зам чинь өлзийтэй болтугай гэж барьж өглөө. Егор хадгийг хүндэтгэн аваад-Баярлалаа! Таныг хэзээ ч мартахгүй гэхэд Өлзий ойлгоогүй боловч ерөөлийн сайхан үггэдгийг мэдэв.Дугар Егор хоёр гэрээс гарахад үүр манхайтлаа цайж байлаа.-Аав аа хүн амьтан сураглаж ирвэл гэртээ ирээгүй гэж хэлээрэй! Танд төвөг удаж магадгүйгэж Дугар захив. Егор өвгөнийг тэвэрч:-Ачийг чинь хэзээ ч мартахгүй! гэж хэлээд хушуун дээр нь шов хийтэл үнсэхэд Өлзий бааханаягүйрхаж яасан эрээ цээргүй дамшиг вэ? гэж бодсон ч миний хүү шиг л амьтны үр гэж
өрөвдсөндөө доголон нулимсаа арчин:-Сайн явж нутаг орондоо хүрээрэй. Бурхны авралаар мэнд явах болтугай гэж ерөөлөө.Дугар хаваржаанаасаа нилээд холдоод эргэж харвал үүрийн сүүмгэр гэгээнд аав нь бүртийнхарагдана. Егор бас эргэн хараад гараараа даллан амандаа юм шивгэнэхийг Дугар дуулсангүй.Тэр хоёр хаваржаанаас холдмогц мориндоо ташуур өгч ширүүхэн хатируулав.Нар гарах үес Жалханз гэгээний хийдээс зүүн хойшоо өртөө хир холдсон байлаа.Дугар хойшоо аавтайгаа цуг Эрчмийн нуруу өнгөрөн, Дэлгэр мөрөн гэтэлж Хөвсгөл нуурынбаруун болон хойгуур заримдаа Даян дээрхээс зүүн тийшээ хүртэл явж ан хийдэг байсанболохоор газар орныг сайн мэднэ. Тиймээс хүн амьтантай дайралдахгүйг хичээн уулын тагалсын бараа харагдах газраар дамжин Хөвсгөлөөс баруунтайгуур оросын хил хүрэхийгбоджээ. Егор нөхөртэйгээ сэтгэлийн үгээ ханатал ярьж чадахгүйдээ гомдох авч насан туршүүрд санаж явах ачтай тустай нөхрөө гэж эмээл дээрээ хазгай сууж алсын бараа ширтэн яваахүдэр эрийг харан харан бахархах сэтгэл төрнө.Уулын цаана уул ой мод үргэлжилсээр бөгөөд оргодол хоёр ер сааталгүй явсаар байлаа. Егорбайн байн нар харж явснаа наран үд хэвийх үес жолоогоо татаж-Дугар! Одоо буц гэж гараараа дохиход Дугар эзгүй хээр сайн нөхрөө орхихыг огтхон чхүссэнгүй толгойгоо сэгсрэв. Нөхрөө улсын хил хүргэнэ гэдгээ яаж мэдэгдье дээ гэж бодожбайснаа мориноосоо бууж газар зураас татаад.-Энэ манай, энэ танай, би энд хүргэнэ гээд заахад түүний дохио зангааг бүр андахаа байсанЕгор дор нь ойлгож чанга тэврэн талархжээ. Тэндээсээ мордож заримдаа шогшууланзаримдаа хатируулан явахад Дугарын унасан цагаан морь уул хаданд явж сурсны дээрөвөлжин тэжээж онд тарган орсон тул ер цуцсан шинжгүй бөгөөд харин Егорын унасан морьхүчээр гундуухан ширүүн явбал эцэж магадгүй тул Дугар дэмий яаран давхихыг бодсонгүйжолоо татасхийн явна.Ийн явсаар наран шингэх үес алсаас дүнхийн харагдсан модтой өндөр уулын хормойд ирлээ.Уулын модонд шурган орж нилээд явтал бүрий болохоор цааш явбал төөрч магадгүй гэжбодон-Энд унтаж өглөө болгоно гэж Дугар хэлбэл Егор инээмсэглээд мориноосоо буулаа. Дугархоёр мориныхоо эмээлийг авч чөдөрлөн өвслөв. Егор хуурай мөчир цуглуулан гал үүсгэхэдДугар богцоо уудлан мах гаргаж шарлаа. Егоров амандаа дуу аялан үргэлж л инээмсэглээд уулусны сайхныг бахдан зааж орос монгол холин зөндөөн юм ярина. Шарсан мах цадталааидсэн учир ам цангаад болохгүй болохоор хоёулаа ой дундуур ус хайж нилээн явбал хэсэгхадан цохионы ард хайлж амжаагүй үлдсэн цас олж Егорынхоо цэмбэн дээл дээр овоолжгалын дэргэд авчран Егорын жижиг төмөр аяганд буцалган уулаа. Дугар морьдоо харанхуйболтол өвслөөд модноос уяж-Егор оо одоо унтана гээд тохмоо дэвсэн дээлээ нөмрөн хэвтэхэд Егор ч дууриав. Хоёулаа бие
биеэ ойлгосон эсэхийг анзааралгүй баахан ярилцлаа. Дугар бага насаа хөвчид өнгөрөөсөнболохоор хуурай өвс нялх ногоотой холилдон ханхлах сайхан үнэрийг цээж дүүрэн амьсгалжхүглэгэр их ойн шуугин ганхахыг чагнан балчир бага насаа дурсан бодсоор бөх нойрондавтав. Егор унтах гэтэл ер нойр нь хүрэх шинжгүй одон мичид өндөр модны оройд өлгөгдсөнюм шиг харагдахыг ажин хорголжин өнгөт тэнгэр цэв цэлмэг хүнхийж харлах нь эрхгүйтөрсөн нутгий нь санагдуулна. Бас алсын буун дуу чагнан нуувч дотор олон шөнө өнгөрөөжбайсан дайны ширүүн цаг бодогдоно. Цэрэгт очсоны дараахан ийм нэгэн тунгалаг сайханшөнө алс баруун зүг нүд цавчилгүй ширтэн хэвтэж байтал гэнэт буу нүргэлэн пуужин хөөрчхавь ойрыг өдөр мэт гэрэлтүүлэн олон цэрэг нэгэн хүн мэт босож хар хурдаараа гүйжявахдаа хаанаас л халуу оргих бол гэж бодож явсан ч гайгүй өнгөрсөн билээ. Энэ бол түүнийанхны буун дуу сонсож дайнд орсон шөнө бөгөөд хэзээ ч мартагдашгүй дуртгал болонүлджээ.Сайн нөхрийн хүчээр мэнд амар хил давчих л байх, хөгшин эх маань амьд мэнд байдаг боловуу? Бодвол би Байгал хавиар л хил давах байх, ямар амьдрал угтаж байгаа бол?Сайн нөхөр Дугар нь сэрэх янзгүй үе үе хурхиран унтсаар байлаа. Хэл өөр, шашин шүтлэг өөрч гэсэн хүний сайныг олж нөхөрлөнө гэдэг чухаг юм. Энэ монгол залуу намайг хүн гэж бодонамь насаа ч хайрлахгүй ингэж эзгүй ойд явж байх гэж дээ. Энэ даруухан сайхан сэтгэлтэйхүний ачийг хариулж баршгүй. Бид хоёр дахин уулздаг болов уу? Монгол хүн гэдэг чиньцайлган цагаан сэтгэлтэй нөхөрсөг, хүнч тусч ёстой л энэ ариухан тэнгэр шигээ ариун улсюм даа. Тэр гэгээн хүртэл миний аминд орсон шүү. Яасан сайн лам бэ? Бодохул бароныталын хүн биш бололтой. Тэгээд ч түүний дуудалганд очилгүй алгуурлаад байсан байх. Дугармаань хүрээндээ арай буцаж очихгүй байгаа. Очвол ч намайг оргуулсан гээд сүйд хийнэ.Маргааш энэ тухай хэлэх юм байна шүү. Ээ дээ хэл сайн мэддэг ч болоосой! Гэсэн ч энэ хүндаанч сэргэлэн авхаалжтэй болохоор миний хэлснийг гүйцэд сайн ойлгохгүй ч дохиозангаагаар бүрэн ойлгож машин мөн ч амархан жолоодож сурсан шүү. Хэрвээ ийм гай иржбид хоёрыг салгаагүй бол ч би мэддэг бүхнээ зааж өгөх байсан юмсан.Салхи сэржигнэн морьд нь төмөр амгайгаа тар тар хийн зажлах нь тодхон дуулдана. Холхончоно улиад байлаа. Шөнийн шувууд жийг жууг хийж нэг л уйтгартай гунигтай юм шигсанагдана. Шөнө өнгөрөх яагаа ч үгүй болохоор Егор унтах гэж оролдон нүдээ аниад юмбодохгүй хэвтэхэд даараад болдоггүй. Хангайн царам болохоор хэдий зун эхэлж байгаа боловчхүйтэвтэр байлаа.Хүний амьдрал гэдэг бас сонин юм даа. Би ер ингэж явна гэж даанч зүүдлээгүй байжээ.Нутагтаа очихоор намайг цагааны цэрэгт явсан гээд л торны цаана суулгачих болов уу? Үнэнучраа хэлэхэд үнэмших байгаа, ямар ч гэсэн хөгшин эхтэйгээ л уулзвал амьд явсны хэрэгбүтэх нь тэр. Би ард түмэндээ л муу санаж яваагүй болохоор хар цагааныг ялгаад өгнө биз.Нэгэнт л улаантан гэж үзэгдсэн болохоор одоо яасан ч цагааны талд орохгүй, улаан цэрэгтэйдайралдвал эцсээ хүртэл энэ муусайн цагаантантай тулах юм шүү.Егор түмэн зүйл бодож нааш цааш хөрвөөсөөр арайхийн үүр цайлгав. Өндөр моддын оройсэрийлцэн салхинд шуугин найгаж цайвар тэнгэр туналзан хөвчид бүүдгэр гэгээ тусахадДугар бөх нойроос сэрж өндийгөөд
-Егор оо! гэхэд Егор унтсан хүн болж нүдээ алгуурхан нээж эвшээгээд бослоо. Тэр хоёр галтүлж, мах шаран идэж ус буцалгаж уугаад нарнаас өмнө мордож умрыг зорив. Дахиад л битүүой ширэнгэн дундуур туучуулан явж өндөр уулыг даван, хоёр талаараа модтой нэгэн сайханам уруудав. Нарийхан балархай жимээр уруудан явж байтал гэнэт буун дуу тасхийв. Тэр хоёрмориныхоо амыг татан харвал буу дахин тасхийж сум нь ойрхон жунганан өнгөрөхөд Егорнүдээрээ ирмэн баруун талын мод өөд ухасхийтэл буу дараа дараалан дуугарч ойрхон модондотроос дөрөв таван морьтой хүн гарч ирлээ.-Буу! гэж Егор чангахан хэлээд өөрөө унах шиг болоход Дугар мориноосоо буун харайв. Егортүүний үүрч явсан бууг мулт татан авч-Морьдоо гэхэд Дугар хоёр морио хөтлөн модны цаагуур оруулж уяад Егорын дэргэд иржхэвтэв. Морьтонгууд давхилдан хашгирсаар айсуй. Зэр зэвсэг, өмссөн хувцас нь цагаантанболохыг илтгэнэ. Дугар учиргүй айж Егорыгоо харахад тэр нь ойртож байгаа хүмүүсийгзаналтай харж-Муусайн цагаантан гэж хэлээд гохоо дарахад буун дуу тасхийж хамгийн түрүүнд давхижявсан морьтой хүн гуйвлан мориныхоо буруу тал руу гулсан унахад бусад нь ум хумгүй эргээддавхихад Егор хэд дахин буудсан авч оносонгүй. Морин төвөргөөн төдхөн тасрахад Егорбосон харайж алагдсан хүний дэргэд очиж халааснаас нь бичиг баримт авч үзээд энэ ч надхэрэгтэй зүйл цагаантантай тэмцэж явсны гэрч болог гэж бодон өвөрлөөд орос винтовы ньцөөн сумын хамт авчраад.-Эндээс хурдан холдъё гээд Дугарын бууг мөрөнд нь углаж өөрөө олзолсон буугаа үүрчмориндоо мордлоо. Тэр хоёр замаа буруулж зүүн хамрыг даган шигүү модон дундуур явлаа.Уулнаас бууж нэгэн ихээхэн гол гатлан цаад эрэгт нь түр амарч мориныхоо амьсгааг дарав.-Дугар чи буцаад хүрээнд очиж болохгүй гэж Егор захихад Дугар толгой дохив. Егор ганзгалжявсан боодолтой юмаа задлан баахан сум, олон эрэг шураг өгөөд-Чи ав! Үүгээр машин хөдөлнө гээд олон юм хэлэхэд Дугар ихэнхий нь ойлгоогүй боловчмань эр, хоёр тэргээ хөдөлгөх хамаг чухал зүйлийг авсан болохыг мэдэж түүний ухаантайггайхан өгсөн зүйлий нь бүсэндээ нандигнан боожээ.-Чи сайн жолооч болно гэж Егор түүний мөрийг алгадан инээнэ.-Чи бууд гээд Егор буугий нь заагаад байхаар Дугар энэ маань намайг буудаж сургах нь гэжбодоод буугаа Егороор сумлуулан мод буудав. Ер алдахгүй буудсанд Егор ихэд баярлав. Дараань Дугар өөрөө сумлаад ойрх модонд дүүлэх хэрмийг буудан унагаахад Егор улам ч магтана.Дугар буудах сургууль нилээд хийгээд ямар ч гэсэн биеэ дааж буудаж чадах болсондообаярлав. Буун дуугаар дайсан халдаж магад гэж Егор болгоомжлон-Дайсан ирнээ. Муу гээд босоход Дугар ч учрыг ойлгон яаран мордож дөрөө харшууландавхицгаав.Тэр хоёр өдөржингөө явж бас модон дунд хоноод маргааш нь үүрээр хөдлөн явсаар үд
хэвийхэд битүү модоор бүрхэгдсэн өндөр уулын оройд гараад Дугар мориноосоо буухад Егорч буулаа. Дугар модоор газар зураас татаж уулын ар руу зааж-Танай нутаг гээд инээмсэглэхэд Егор түүнийг тэврэн-Баярлалаа! гэв.Дугар богцоо уудлан хэсэг чанасан мах тос гаргаж ирээд ногоон дээр тавивал Егор боодолтойюмаа тайлан нэг хайрцаг ёотон дээрээс нь тавиад хоёулаа яриа хөөрөөгүйхэн идэцгээв.Дугар үлдсэн мах тосоо боож Егорын эмээлд даруулаад өврөөсөө модон морио гарган-Би бага байхдаа үүнийг өөрөө хийсэн юм. Та хадгалж яваарай гэж хэлээд өгөхөд Егор хагасдутуу ойлгон авч үнсээд далд хийлээ.-За ингээд яв даа. Энэ уулын цаад ёроолд танай оросын гацаа бий гэж Дугар хэлснээ шүүрсалдав. Егор зүүж явсан буугаа авч-Сайн нөхөр! миний бэлэг гэв.-Та авч яв! Өөрөө хэрэглэ. Замд чинь дайсан бий гэж Дугар хэлэхэд Егор ойлгосон ч юм уу?Үгүй ч юм уу? Буугаа шууд л Дугарын өвөрт хийж инээмсэглээд хацры нь үнсэв. Дугарөсөхөөсөө ааваасаа өөр хүнд үнсүүлж үзээгүйдээ баахан эвгүйрхсэн боловч сайн нөхрөөсөөингээд салдаг байжээ гэхээс нулимс нь өөрийн эрхгүй бөмбөрөв. Егор дахин үнсээд-Баяртай гэж бас л нулимс унаган хэлээд хүчээр инээмсэглэн гары нь чанга атгаад эргээдявчихав. Дугар уймарсандаа түүний явган явж байгааг анзаарсангүй, хаачих нь юм бол гэжбодож байтал Егор айлын хиртэй холдсоноо эргэж хараад гараа гозолзуулахад-Хүүе та явах нь уу? Морио уна гэж Дугар бараг хашгирах дөхөн хэлээд уяатай байсан морийнь хөтлөн дэргэд нь очоод-Та яах нь энэ вэ? Энэ морь таных шүү дээ гэвэл Егор толгой сэгсэрч-Морь авч болохгүй танай хэрэгтэй гэхэд-Явган явж болохгүй. Морь таных гээд гарт нь цулбуурыг нь атгуулаад эргээд гүйчихэв. Дугарөөрийнхөө морины дэргэд ирээд эргэж харвал Егор морио барьчихсан зогсож байлаа. Энэямар хачин хүн бэ? гэж Дугар бодоод гайхан харлаа. Егор бас гайхчихсан морио над өгчбайгаа юм байхдаа. Энэ хүнийг би хэтэрхий зовоож байна гэж бодно. Тэр хоёр бие биеэ харжхэсэг зогссоноо Дугарыг мориндоо мордоход Егор ч мордож гараа гозогнуулж-Баяртай гэхэд-Сайн яваарай гэж Дугар хашгирав. Тэгээд хоёулаа мориныхоо амыг зэрэг эргүүлэн уулынхоёр тал руу буув. Дугар нилээд явснаа би юунд яарах вэ? Түүнийг бараа тасартал харъя гэжбодон буцаад салсан газраа ирвэл Егор буцаж ирчихсэн байлаа. Хоёулаа инээж
-Чи яав!-Та яав гэсээр дахин гар барьж эргэн эргэн харсаар уулын хоёр тал руу бууцгаав.Дугарын сэтгэлд сайн нөхрөөсөө хагацан салсан уйтгарт бодол эргэлдэн эргэж харсаар уулынбэлд буухдаа сайн нөхрөө гэрт нь хүргэж өгсөн юм шиг сайхан бодол төржБуурал хангайн оройдБудан манан татна...гэж эршүүд хоолойгоор дуулж эхэлснээ энэ чинь би айлын найранд очиж яваа биш шүү дээдайсан хүрээд ирвэл яах вэ гэж гэнэт бодон мориндоо ташуур өгч модон дундуур ширүүхэндавхив.За байз! Хаачих вэ? Шууд харьж болохгүй чимээ шуугиан дарагдтал хэд хоног уул хадаар чболсон орогнож байгаад байдлыг ажин гэртээ харих нь зүйтэй. Тэгэхээр Хөвсгөлөөс урдуураавын танил хэдэн анчин айл байдаг юмсан. Тэднийхээр хэд хоноод гэрээ бараадъя гэжбодоод зүүн урагшаа явлаа. Зам зуур дайралдах танихгүй айлаас зайлсхийж явсаар оройболгов. Айлд бууж унд уумаар байсан ч хаширлан уулын тунгалаг голын уснаас ууж шигүүмодонд хоноглож үүр тэмдэгрэхээр мордон зэгсэн өлсөж ундаассан болохоор танихгүй чгэсэн айл дайралдвал буухаар шийдэж ойгоос гарч нэгэн хөндий уруудав. Тэр хөндийгөөр айлер харагдсангүйд урдахь модтой даваа өөд өгсүүлэв. Урьд шөнө өлөн болохоор олигтой унтажчадаагүй учир нар хөөрөөд ирэхээр бие нозоорон нойр хүрээд болдоггүй. Давааны ар өөдгэлдрүүлэн явж байхдаа үүрэглэн эмээлийнхээ бүүргийг түшин явахад итгэлт унаа нь товортовор алхуулсаар давааны оройд гарав. Морио барьж модны ёроолд суугаагаараа нилээдунтаад гэдэс нь тэсэшгүй өлссөндөө цочин сэрж даваа уруудлаа.Давааны бэлд нэгэн цухалхан ам байлаа. Амны адагт айл байгаа бололтой адуу малхарагдахаар тийшээ давхиулав. Модноос нилээн холдтол урдаас нь гэнэт хориод морьтой хүнгараад ирлээ. Дугар мориныхоо амыг татан харвал буу зэвсэг нь наранд гялалзахаар дотор ньпалхийж буцаад давааны өврийн мод руу давхиулав. Өнөө хүмүүс ч хашгиралдан хойноос ньхөөлөө. Пэн пэн гэж буун дуу ч гарлаа. За цагаантантай ч дайралдлаа. Амьд гарах болов уу?Мод руу орвол ч учир бий гэж бодон эргэж ч харж чадсангүй байдгаараа бөхийн давхихадхөөж байгаа хүмүүс ойртож байгаа бололтой хашгичин гуугалах, морин төвөргөөн уламойртож буу пижигнэн чихний хажуугаар сум шунгинана. Модны захад ортол морь ньтаварцаглан өөрөө тээр тэнд үсрэв. Босон харайвал хөл гар нь бэртээгүй бололтой морьөөдөө гүйтэл аавын хайртай цагаан нь хушуугаараа газар хатгаж шургачин унасан чигээрээдөрвөн хөл нь сарвалзан гэдэс нь түнхэлзэж харагдав. Хөөрхий морь нь суманд оногдсонбололтой. Дугарын нулимс гарсан боловч эргээд харвал морьтой улс маш ойрхон айсуй.Хаашдаа амь гарах аргагүй болсноо мэдсэн ч сайн мориныхоо өшөөг авна гэж шийдэнбүдүүн модны араар нуугдаж хэвтээд буугаа онилов. Өндөр хээр морь унасан хүн харэрчээрээ дайраад ирвэл хараалж байгаад гохоо дарсан чинь сарвас гээд уначихав. Дараагийнхүнийг онилон буудтал морь нь тэрий бууж өөрөө босон харайснаа буудав. Бусад нь улайрандайрсангүй мориноосоо буун харайж учир нажиргүй буудацгаав. Дугар айж сандарсандааболоод хэд хэд буудтал буу нь дуугарахаа болчихов. Замаг нь хөдлөхөө байсан тул хар бяраар
оролдоод нэмэр болсонгүй. Түүнийг буудахаа байчихаар тэд ч бас буудахаа больж мөлхөжхарагдана. Бут дундаас шовгор малгай үе үе цухалзан ойртоод байлаа. Цагаантан бол хүн бишгэж сайн нөхөр Егор хэлсэн нь санаанд орж өвөр дэх гар буугаа гарган, тулаад ирснийгбуудаж унагаахаар зэхэж, хорслоор дүүрсэн нүдээр ширтэж байтал ард нь өвс сэржигнэх шигболохоор эргээд харах гэтэл тархин дундуур нь хүнд мунаар тасхийтэл цохиж дээрээс нь нэгюм мордох шиг болсныг муухан мэдээд ухаан алджээ.Ам нь учиргүй цангаж дотор нь гал түлж байгаа юм шиг халуу оргиод ч байх шиг Егор ньойрхон суучихаад тамхи татахад гашуун утаа нь үнэртэх шиг хүн дүнгэр дүнгэр яриад чбайгаа юм уу? Морь янцгааж хүн дуулаад найр хийж байгаа бололтой. Тэгснээ нүүрэн дээрнь галт шилээр төөнөөд халуу оргиулаад байхаар нь гараараа таглах гэтэл гар ньхөдөлсөнгүй, арайхийн нүдээ нээтэл гялбаад юу ч харж болсонгүй ухаан нь бүр саруулболлоо. Ойрхон хүмүүс ярилцаад байлаа. Нүдээ хурц гэрэлд дасган байж харвал үдийн нарнүүрэн дээр нь тусжээ. Хөдлөх гэтэл ер болсонгүй гайхан харвал хүлээтэй хэвтэж байлаа.Дайсанд баригдсан бололтой, толгойгоо хөдөлгөн харвал хэдэн хүн харагдана.-Өнөөх чинь ухаан орж байх шиг хөдлөөд байна гэж монгол хүн дуугарахаар Дугар гайхаж эдцагаан оросууд биш юм болов уу гэж бодож байтал хүн хүлгий нь тайлаад-Бос! гэж зандрав. Дугар хөл гараа хөдөлгөн үзвэл бүтэн байгаа бололтой ухасхийн бослоо.Түүдэг галын дэргэд хориод хүн тойрон суусан бөгөөд морьд нь модноос уяатай байв. Галындэргэд байсан хүмүүс бүгд харцгаав. Орос монгол нийлсэн хорин хэдэн ширүүн нүүрхарагдахаар монгол хүн цагаантай бас нийлсэн байх нь гэхээс тун ч их харамслаа.-Наадахаа аваад ир! гэж нэг хүн тушаангуй хэлэхэд хүлгий нь тайлсан хүн араас нь ёвров.Дугар дуртай дургүй явсаар галын дэргэд очвол тэд мах шарж идсэн бололтой шарсан махнысайхан үнэр ханхална.Нар салхинд гандаж борлосон хүрэн хар царайтай хүмүүс зэвүүн харцгааж байлаа. Нилээдөндөр нуруутай уртавтар эрүүтэй залуухан хар хүн цоргих адил ширтэж байснаа-Цагааны муу новш гэж зандарснаа-Аль анги вэ? Анги чинь хаана байна? Нуулгүй хэл! Дугар ихэд гайхан учрыг нь олсонгүйнадад хэлж байна уу? Өөр хүнд хэлэв үү гэж дэргэдэх нөхдийг харвал бүгд л өөрий ньжигшсэн янзтай харцгаана.-Бушуу хэл! Цагааны муу тагнуул гэж түрүүчийн хүн зандрав. Дугар тэр хүний өөдөөс гөлрөнхарж байснаа:-Би цагаантан биш гэж дуулдах төдий хэлэв.-Ухай тийм байхаа. Чи цагаан биш юм бол яагаад буудалцсан бэ?-Та нар намайг хөөж буудсан шүү дээ.
-Чи яах гэж зугтаасан бэ?-Амиа аврах гэж-Хэнээс-Цагаантан та нараасХүмүүс нирхийтэл инээлдэхээр Дугарын зэвүү хүрч ханхар цээжээ түрэн-Та нар бол хүн биш чоно гэж шүд зуун хэлэв.-Харин хэн нь чоно бол доо. Чи заль зохиолгүй үнэнээр нь хэл! хэний анги вэ? Анги чиньхаана байна?-Анги гэнэ үү? Юу байдаг юм бэ?-Үгүй ер адармаатай эр байх нь. Гэсэн ч чамайг хэлүүлнэ дээ.-Юу хэлэх гэж?-Цагааны хөлсний муу хар новш бас хэгжүүрхэх санаатай. Чи эртхэн шиг үнэнээ хэлбэл чамддээр л байх. Чи ямар зорилготой үүгээр явсан бэ? Биднийг тагнаж явсан уу? гэж тэдгээрцэргийг даргалсан бололтой түрүүчийн хүн байцаахад Дугар бүр учраа олохоо байчихав. Эднар цагаан бол намайг цагаантны муу новш гэмээргүй сэн улаантан юм бол намайг хөөжбуудан морийг минь алмааргүй сан. Заль зохиож Егорын тухай хэлүүлэх гэж байгаа байх гэжбодоод дуугүй л харсаар байлаа.-Чи хаачих гэж явсан бэ?-Харих гэж явсан-Гэр чинь хаана вэ?-Жалханз гэгээний хийдийн ойролцоо-Үүгээр юу хийж явсан бэ?-Айлд очих гэж-Хэнийд?-Хатгал харуулын анчин Дамдин, Мэндбаяр занги нарынхаар очих гэж-Тэгвэл энэ бууг хаанаас авсан бэ?Дарга, Егорын бэлэглэсэн гар буу бридан хоёрыг нь хажуудаа тавиад ихэмсгээр харлаа.Дугарын царай улайж хэлэх үггүй болж бантсанаа.
-Цагаантнаас булааж авсан юм гэчихэв.Энэ үг хүмүүсийг эргэлзүүлэв бололтой түрүүнээс хойш махир модон гаансанд тамхи татандуугүй суугаад байсан орос цэргийн хувцастай монголжуу царайтай хүн-Чи тэгвэл улаантан юм уу гэж асуув.-Би улаантан ч биш цагаантан ч бишТэд бүр эргэлзэж энэ нэг бол айхавтар зальтай дайсан байх эсхүл усан тэнэг юм уу солиотойхүн байх гэж бодоцгоожээ. Хоорондоо шивэр авир ярилцаж байснаа дарга нь Дугарын бүсэндбоодолтой байсан Егорын өгсөн машины эрэг шургийг задлаад-Энэ юу вэ гэв.-Миний юм-Хаанаас авсан бэ?-Миний нөхрийн юмаа над хадгалуулсан билээ-Чиний нөхөр гэж хэн бэ?-Та нар танихгүй-Гэсэн ч хэлчих л дээТэгнэ байхаа та нар тойруулж асууж байгаад хэлүүлчих санаатай бий гэхээс Дугарын гэдэнхөдөлж-Нэрий нь мартжээ гэвэл-Чи яасан тоглоомтой эр вэ? Чи яах гэж манай улаан цэргийг буудаж алсан бэ?-Би улаан цэргийг буудаагүй цагаан оросыг...-Чи цагаан гэж яаж мэдсэн юм бэ?-Яахав оросууд л байна лээ-Орос бүхэн цагаан биш шүү дээ. Бидэнд тусалж байгаа улаан оросыг чи алсан.-Улаан цагааны нь би яаж ялгаж мэдэхэв дээ. Бүгдээрээ л адилхан цонхигор цагаан царайтайюмыг чиньХүмүүс инээлдэн шуугилдав.
-Гэсэн ч ард бидний өөдөөс буу шагайсан бүхэн нь цагаан байх ёстой. Миний өөдөөс хэн бууонилно... гэж Дугарыг хэлж гүйцээгүй байтал өнөөх монголжуу хүн яриагий нь таслан-Бид цагаантан биш гэвэл-Бид бол ард түмэнд эрх чөлөө олгохоор тэмцэж яваа Монгол Ардын намын баруун замынтусгай ангийн цэргүүд байна. Энэ оросууд бол бидэнд туслаж яваа улаан цэргийн нөхөд гэжмонгол дарга тайлбарлахад Дугар үл итгэсэн янзтай харж “Энэ чинь нээрэн ардын намынхангэдэг нь юм болов уу? Улаан гэдэг чинь Егор шиг сайхан санаатай улс” гэж бодоод-Тэгвэл та нар яах гэж намайг хөөж буудсан бэ? гэвэл-Чи л өөрөө дуудахаар үг сүггүй зугтаасан шүү дээ. Чи түрүүн нөхөр гэж хэнийг хэлсэн бэ?-Егор гэж хэлчихээд хэлээ хазав-Егор чинь хаана байна?Дугар нуугаад ер хэрэггүйг мэдэж бас эд түүний хойноос яваа бол гүйцэх нь өнгөрсөн гэжбодоод-Нутагтаа очсон та нар гүйцэх нь өнгөрсөн.-Аль нутагтаа?-Орос доо-Тэр чинь цагаантан биз дээ.-Хаанаас. Улаантан байхгүй юу гэж хэлчихээд бас л хэлээ хазаж ингэж тодорхой хэлэх ер ньзөв үү? Буруу юу? гэж бодов.-Тэгвэл чи бидний талын хүн байна шүү дээ. Бид улаантан болохоор...-Чи суу л даа. Юм уу! Тэгээд тодорхойхон шиг ярь!Дугар газар сөхрөн сууж ундаасах нь туйлгүй байсан болохоор тэдний өгсөн зөөг хар цайгзөндөө их ууж дотор нь шатаж байсан гал намдах шиг боллоо. Хүмүүсийн зэвүүрхэн харах ньгайгүй болж харин эргэлзсэн гайхсан шинж илэрхий. За дүүрсэн хэрэг нуугаад эдний гараасгарах нь өнгөрсөн. Үнэхээр улаантан бол бас учир бий гэж Дугар цай ууж суухдаа бодов.Хэдэн аяга цай уугаад өөрөө аль нутгийн болохоос эхлэн Егор өндөр нөхөртэйгээ хэдийдирснээс авахуулаад баригдахаа хүртэл бүх явдлыг нуулгүй ярилаа.Галын цаана суугаад түүний ярихыг чагнаж байсан хижээлдүү хүн-Чи чинь Өлзий анчийн хүү байсан юм бий гэвэл хүмүүс бүгд түүн тийш харцгаав.
-Та энэ хүнийг таних юм уу гэж дарга асуувал-Түрүүн Хатгал харуулын анчин Дамдин Мэндбаяр нарынд очихоор яваа гэхээр гайхажбайсан юмаа. Тэр Дамдин гэдэг нь миний дүү байгаа юм. Тэднийхээр хэдэн жилийн өмнөэдний аав нэг хүү дагуулаад очдог байсан нь ийм том эр болж л дээ гэж түрүүчийн хүн хэлэв.-Чи тэгээд одоо хаачих гэж байна?-Хөл үймээн дарагдтал айл амьтнаар байж байгаад гэртээ харина гэж бодож байсан юм.-Чи худал хэлээгүй биз-Хөвчийн анчин худал хэлдэггүй юмаа-Бидэнтэй хамт явж Егорынхоо дайсан цагаантантай тэмцэх үү?-За тэгье. Харин сайн нөхрийн минь бэлэг болгож өгсөн буу машины эрэг шургийг буцаажөгвөл хамт явья.Тэд нар Дугараас зайдуу газар очоод баахан ярилцав. Зарим нь түүнд буугий нь өгөхөөсдургүйцэж байгаа бололтой маргаад байлаа.Дарга дэргэд нь ирээд-Чамайг худал хэлээгүй гэж итгэж буугий чинь өгөхөөр боллоо. Хэрэв залилбал амьгүй гэжмэдээрэй. Нэг ёсондоо чи бидний дайсан шүү. Бидний сайн нөхрийг алсан чамаас өшөөгөөавмаар байна гэхэд Дугар ихэд цочин-Учрыг ялгаж мэдээгүйдээ л тийм нүгэл хийж дээ гэж сулхан хэлбэл дарга хоёр буугий нь,эрэг шургий нь буцааж өгөхөд хязгааргүй их баярлав.
ГУРАВДУГААР БҮЛЭГХөвсгөл нуураас баруун өмнө, зүүн талаар Орос монголын хилийн орчим байрлаж Хиагтынбаруун харуулаар дамжин Орос улсын хил өөд өнгөлзөж байсан хурандаа Казгарандын отрядболон тарж бутарсан жижиг жижиг ангиуд орон нутгийг түйвээн цэрэг эрс элсүүлэн, малхөрөнгө дээрэмдэн хүчээ сэлбэж, ардын намын эсрэг дайнд бэлдэж байлаа.Хиагтаас гарсан ардын намын баруун замын тусгай ангийн цэргийн яам болон туслахаарирсэн Сибирийн алдарт партизан Щетинкиний ангийн туршуулын баг цэрэг, хэсэгцагаантныг мөрдөн хөөж Хөвсгөлөөс баруунтайгуур хил давуулан алдаад буцах замдааДугартай дайралдсаныг дээр өгүүлсэн билээ. Тэр баг цэргийнхэн Дугарыг анхандаа итгэхгүйбайсан ч учир ёсыг нарийн ухуулж тайлбарласан учир тэрхүү хөдөөх эр, болж буй үйл явдлыннарийн шалтгааныг гүйцэд ухаараагүй ч цагаан орос нь дээрэмчин, улаан орос нь Егорынталынхан, ардын нам гэдэг, гэмин цагаан зэрэг харийн дайсныг нутгаасаа хөөн зайлуулж ардолондоо сайн сайхан амьдрал олгохоор зорьж яваа юм гэдгийг мэдсэнээс гадна их жанжинСүхбаатар гэдэг зоригтой ухаантай сүрхий эр Хиагт хотноо үүрлэсэн гэмингийн олонцэргийг хиар цохиж ардын нам, ардын түр засгийн газар байгуулсныг сонсож урьд нь огтдуулж мэдээгүй байсан олон зүйл цоо шинэ үгийн учир утгыг олох гэж нөхдөөсөө байн байнасуужээ. Хамт яваа нөхөд нь голцуу хөвчийн анчин зах харуулын цагдаа нар бөгөөд Дугарыгбодвол Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцож дарийн үнэр үнэрлэж дассан хашир догичуулажээ.Дугарыг олзолсон баг цэрэг тэр үдшээ зүүн тийшээ явсаар эзгүй ойд хоноглов. Хамт яваанөхөд нь түүдэг асаан, цай чанаж уугаад унтахаар хэвтэхдээ Дугарыг оргож магадгүй гэжболгоомжлон тэр баг цэргийн дотор хамгийн бяртай нь болох заан цолтой хүдэр эр хажууд ньхэвтсэн билээ.Дугар унтах гэж бодсон ч үгүй нөхдийн нь ярьсан хачин сонин зүйлийн нарийн учрыг олохгэж оролдовч ухаан бодол нь даанч хүрсэнгүй.Эд нөхдийн ярьсан үнэн болов уу? Хүн олон яагаад ингэж бие биедээ муу санаалан буушагайлцах болов. Би эдэнтэй нийлээд ер сайнаа үзэх байгаа даа? За ямар ч гэсэн эдэнтэй хэдхоног цуг явж байдлы нь ажъя! Буруудмаар бол оргоно гэж бодсоор нам унтжээ.Үүр хяраалах үес нөхөд нь босоцгооход Дугар мөн босож хээрийн цай уугаад баг цэргийнхамт зүүн тийшээ явлаа.Дугар уул хадаар орогноно гэж хүрэн даалимбан гадартай шинэхэн үзүүрсгэн дээл өмсөжгарсан болохоор өдөрт нь халууцаж шөнөд нь даарахгүй аятайхан байлаа. Хэрэмний сүүлхадсан дөрвөд тал эсгий тоорцог хазгайдуу тавьж дулаахан дээл, гурван сарьстай ширмэлултай монгол гутал өмссөн, сэргэлэн хар нүдтэй ханхар сайхан эрийг хамт яваа нөхөд ньбаахан сэжиглэвч, түүний огт нь хар буруу санаж үзээгүй гэнэн хонгор нүд хүүхдэрхүү зан,юмыг тунгаан бодолгүй ил хэлчдэг гүдэсхэн зоримог атлаа цагаан цайлган зан, үг дуу цөөн,оролдоод байвал хэнээс ч айхгүй гөжиж зөрмөөр төлөвтэйг нь аль хэдийн ажиж ийм хүн чзаль мэх даанч байхгүй биз гэж бодоцгоосон авч сэрэмжтэй сайн ажиж бай гэсэн даргынхаа
үгийг бодон хүн бүр л хараа тавин явцгаажээ. Нөхөд нь цагаантнаас олзолсон эцэнхий хээрморь өгсөн бөгөөд тэр нь үргэлж ташуурдуулан байн байн хоцроход нөхөд нь сэжиглэнхүлээцгээнэ.Нойтон шавар намаг дундуур туучуулсаар явахад хааяа хур сойр сүр сархийн нисэж морьүргээхээс өөр анир үгүй байлаа.Битүү ой дундуур түгчүүлэн явах тийм ч амаргүй, тэд үе үе зогсож бие биеэ хүлээн явсаарөглөөний нартай золгов. Уулын түргэн урсгалт бага шиг гол гатлан цаад бургасанд орох үесгэнэт буу пижигнэв. Санамсаргүй явсаар дайсны отоонд орсондоо баг цэрэг сандарсан авчсамбаатай дарга нь-Мориноосоо буугаад гэж хашгирахад Дугар үсрэн бууж нөхдөө дууриан мөлхөв. Баг цэргийнзахирал түүний дэргэд яах бол гэсэн янзтай нүдний булангаар сэм харан мөлхлөө. Эндтэндгүй буу нижигнээд байхаар Дугарын нуруу руу хүйт даасан боловч нэгэн довны ардхэвтэн харвал бөөн бургасны цаанаас шовгор малгай цухалзав. Тэр нь гөрөөсний чихсортолзох шиг санагдсан ч энэ чинь хүн биш цагаантан бол чоно гэж бодож өөр юу харагдахнь вэ? гэж анаж байтал бургас хөдлөн бууны ам цухуйхад нуугдсан дайсны толгой лав л эндбий гээд буудах гэтэл нөхөд нь өрсөв бололтой дайсны бууны ам тонгойн газар унав. Сумхажуугаар нь шүнгэнэн утаа маналзана. Нөхөд нь мөлхөөд байхаар ингэж мөлхөөд яах юм бэ?гэж босон харайж хэд гүйн нөхдийнхөө өмнө нь гарч элстэй хонхорт ороод харвал ойрхонхэдэн хүн хэвтээд буудаж байлаа. Сандрахдаа сайн ч хараалсангүй буудав. Оносонгүйбололтой, дахиад овоо хараагаа нийлүүлж анаж байгаад буудсан чинь нэг хүн хөдлөхөөбольж хажууд нь байсан хэдэн хүн босон харайж бөөн бургас руу гүйхэд гүйдэл дунд ньбуудаад оносонгүй. Морин туурай пижигнэхээр гайхан харвал нөхөд нь мориндоо мордоодхажуугаар нь шуугиулан өнгөрөөхөөр Дугар босон харайж морио орхисон газартаа ирвэлтуранхай хээр нь бараа сураггүй алга болсон байлаа. Буун дуу холдсоор төдхөн чимээ тасарчнөхөд нь сураггүй болохоор намайг хаяад явчихдаг байжээ гэж, нөхдийнхөө хойноосурамгүйхэн явлаа. Бургасны хажууд хүн хөдлөх шиг болохоор цочин харвал үхсэн хүн хэвтэжбайлаа. Түрүүлгээ хараад сарвайн унасан хүний шанаанаас нь хүрэн хар цус гоожин элсэндшингэж байхыг үзээд ой гутан бушуухан зайлав. Олон морьдын мөрөөр явж байтал моринтөвөргөөн гарахаар манайхан уу? Дайсан уу? гээд буугаа сумлан харж байтал бургасныдундаас нөхөд нь гараад ирэхээр баярлаж тосон алхжээ. Захирал дэргэд нь ирээд-Чи морио яасан бэ? гэж асуув.-Алга болчихжээ гэж Дугар гомдонгуй хэлбэл дооглосон янзтай харж байснаа-Ээдээ чи ч цэрэг болтлоо мөн өдий байна. Цэрэг хүн чинь унаагаа хамаагүй хаядаггүй юм.Чи мэргэн буудаж байсан чинь их сайн гэхдээ ан хийж яваа биш хамаагүй босон харайждайсанд ил гүйж болдоггүй юм гэж зэмлэх аятай хэлснээ-Нөхөд минь энэ нялзрай хүүг сундалдаад яв! гэхэд Дугар ихэд гомдов.Анч Дамдины ах гэж өөрийгөө нэрлэж байсан өвгөжөөр хүн даллав. Дугар тэр хүний араарсундлан явж байхдаа өөрий нь нялзрай гэсэн даргадаа гомдож за гайгүй ямар хүн болохоо
үзүүлнэ дээ гэж боджээ. Захирал түүнтэй зэрэгцэн-Анчны хүү гэхээрээ алдахгүй байна шүү. Гэхдээ удаан хөдөлж амин газраар нь ононо гэжшагайж байтал цаад гөрөөс чинь чамаас түрүүлчихнэ шүү дээ. Тэгэхээр аль болохоор түргэнхөдөлж дайснаас өрсөж буудах хэрэгтэй гэж сургахад Дугар толгой дохив.Баг цэргийнхэн сааталгүй явсаар зуур хонож маргааш үдээс хойш нэгэн ихээхэн голынхөвөөнөө буудалласан цэргийн хуаран дээр ирлээ. Энд тэндгүй утаа манаран гал улалзажбөөн бөөн уяатай морьд, тэрэг чарга, гэр майхан үзэгдэнэ. Дугарыг сундалж ирсэн өвгөн галтойрон суусан хэдэн хүний дэргэд ирж тэдэнтэй мэндлээд Дугарыг эндээ хүлээж бай гээдявчихлаа. Гал тойрон суусан арваад танихгүй хүн Дугарыг огт харсан шинжгүй задгай галдмах шарж идэн марзан үг ярилцан шуугилдана. Хажуугаар нь үе үе морьтой хүмүүс наашцааш давхилдан шороогоороо булна.Тэр их голын хөвөө дагуу олон мянган хүн байгаа бололтой дуу шуу ч зэгсэн их ажээ. Голцууцахиур бирдаан буу үүрсэн, сэлэм зүүсэн зүсэн зүйлийн хувцастай монгол цэрэг, орог сааралхувцастай орос цэрэг нааш цааш хөлхөлдөн бие биеэ дуудан зарим нь харааж зүхэн, зарим ньинээлдэн шуугих нь хэдгэний үүр эвдсэн юм шиг дүнгэнэнэ. Ойролцоохон нэг майхандхүмүүс орж гараад байв. Цуг ирсэн нөхөд нь хаачсаныг бүү мэд нэг нь ч үзэгдэхгүйд Дугарбаахан аягүйрхаж ийш тийшээ харлаа.Галын дэргэд сууж байсан хэдэн хүний нэг Дугарыг эргэж харснаа-Залуу минь нутаг хаана вэ? гэв.-Жалханзын шавиа гэж Дугарыг хариулахад тэр хүн барьж байсан буугий нь шохоорхон харжбайснаа-Аль вэ наад буугаа гэв. Гуч гаруй насны цоохор нүүртэй хүн буугий нь авч үзэж байснаа-Овоо эд байх чинь. Чи ямар л буудаж чаддаг гэж дээ гээд цааш тавьснаа-Ах нь буугий чинь авлаа гэв. Дугар тоглож байна уу? гэж бодон харж байтал тэр хүн буугийнь тулж босоод явах гэхэд Дугар оосроос нь татаж-Ах гуай буугий минь өг! гэвэл цоохор хүн ер тоосон шинжгүй муухай хараад бууныхаабөгсөөр ёврох гэтэл-Сүхбат минь сайхан хуурай дүүтэй болчихлоо гээд нэг хүн тас тас хөхөрөхөд цоохор хүнтачигнатал инээж-Харин тэглээ. Дүү хүү ахдаа энэ буугаа өгвөл дээр байх шүү. Ах нь чамайг бодоход олондайсныг нухчих байлгүй гээд ширүүхэн чангаахад Дугарын уур хүрч-Танаас ч дутахгүй буудах байлгүй гэв.-Миний дүү яасан их үгтэй юм бэ? гэж инээд алдаад Дугарыг буутай нь чирэхээр Дугар
өврөөсөө гар буугаа гаргаж цээжинд нь тулгаад:-Тавь! гэж зоримог хэлбэл Сүхбатын гар нь суларч айсан янзтай ухарснаа-Яасан шартай эр вэ? гэж арайхийн дуугараад буугий нь тавихаар Дугар буугаа үүрээдтэндээс холдов.-Энэ юун хүн бэ?-Хаанаас гараад ирэв?-Бас гар буутай-Лав цагааны нууц туршуул байх гэж гал тойрсон хүмүүс өвөр хоорондоо ярилцсанаа нэг хүнгүйсээр майханд орчихов.Дугар хамт ирсэн нөхдөө хайж ийш тийшээ харан явж байтал мөрөн дээрээс нь хүчтэй гарбазаад авлаа. Цочин эргэж харвал барзгар улаан нүүртэй хүн муухай харж-Намайг дагаад яв гэж зандрав. Дугар учрыг үл олж ууртай хүнийг даган явсаар майхандорвол дөрвөн талтай малгай өмсөж модон хуйтай буу зүүсэн махлаг зузаан хар хүн хялайнхарж-Чи хөө хэний хэн гэгч вэ? Хаанаас явж байна гэвэл Дугарын эгдүү хүрч-Цагаантныг дарж яваа ардын намын хүн гэсэн чинь тэр хүн босон харайх дөхөж-Уухай тийм бий. Задарсан хар тархи. Өвөртөх буугаа гарга! Үүрч яваа буугаа хураалга!Үүнийг одоохон барьж хүл! гэж хашгирахад дөрвөн мундаг эр ухасхийн барьж аваад буугийнь мултлан авахад Дугар маш гайхан эсэргүүцэж ч чадсангүй.-Янгинатал хүлээд гадаа хая! гэж өнөөх сүрт хүн дахин хашгирвал дөрвөн цэрэг бүдүүндээсээр хүлээд майхны гадаа хаячихав. Хоромхон зуур болсон энэ сонин явдалд Дугарсамгардаж тэрхэн үедээ хэрхэх учраа олсонгүй. За байз! Юу болох нь энэ вэ? Энэ чинь ёстойл цагаантангууд нь байжээ. Надтай хамт ирсэн улс хуурч мэхлээд эдний гарт оруулжээ. Ингэжгэнэдэх гэж! Жаахан хар муу санаатай явах минь яалаа. Хүн бүрийг л амархан итгэдгээс лингэж өөртөө зовлон хурааж байх юм гэж гаслан бодлоо.Хажуугаар нь өнгөрөх хүн бүр л муухай хараад байхаар хэнээс нь аврал гуйх билээ дээ.Тэгтэл сундалдаж ирсэн хүн морь хөтөлсөөр дэргэдүүр нь өнгөрөхөд-Хүн гуай! гэж дуудвал гайхаж харснаа дэргэд нь ирж-Чи чинь яаж харлаа вэ? гэв-Энэ майханд байгаа хүн буугий минь булааж аваад хүлчихлээ гэвэл тэр хүн морио тушаадмайханд орлоо. Ахай бэйсийн хошууны Бадам мээрэн майхны хойморьт завилан суугаад
цайлж байлаа.-Мээрэн гуай та гадаа байгаа хүнийг яах гэж багласан юм бэ?-Цаадах чинь цагааны тагнуул байгаа юм.-Хаанаас даа. Манай баг цэргийн хүн. Жалханз гэгээний шавь. Бидэнтэй нийлсэн юм.-Түүнд гар буу хүртэл байгааг мэдсэн үү?-Мэдсээн. Манай захирал Даш гуай бууг нь буцааж өгсөн юм.-Энэ чинь цагаантанд баригдсан улаан большевик хүнийг хил давуулаад бидэнтэй нийлсэнюм. Тэр нөхөр нь буу бэлэглэсэн юм билээ.-Ээ мэдэхгүй. Ийм цагт танихгүй хүнийг итгэж болох уу? Танай захирал Даш ч залуу хүнгэндсэн бий.-Бид шалгасан юмаа-За яахав. Тэр хүнийг сулла! Харин буу зэвсгийг нь цэргийн санд хураана.Мээрэн гараараа дохиход нэг хүн гарч Дугарын хүлгийг тайлаад дагуулан орж ирлээ.-Чи лав манайхан юм биз дээ гэж мээрэн асуувал Дугар зэвүүтэй хараад-Биш бол энд юу хийж явах юм бэ гэвэл-Гар. Эх захаа алдсан тархи гэж мээрэн зандрав. Дугар дэмий ч үг хэлж настай хүнийгхүндэлсэнгүй гэж бодон мэхэсхийж-Буугий минь өгч хайрлана уу гэвэл-Үүнийг чинь хураасан гээд гараараа тохив. Хамт ирсэн өвгөн Дугарын ханцуйнаас сэмхэнтатахад Дугар дагаж гарлаа. Майхнаас холдоод өнөөх хүн эргэж хараад-Дүү минь энэ хүнтэй битгий марга. Ахай бэйсийн хошууны мээрэн, заргач Бадам гэдэгсүрхий хүн. Хүн алахаа ч юман чинээ бодохгүй зоригтой хүн гэв. Дугар буугаа алдсандаа их лдурамжхан байлаа.-Чамд морь олох санаатай мунгинаж байгаад л ингүүлчихлээ. Ямар ч гэсэн Даш захиралдхэлээд үз. Май морио гээд сундалж ирсэн хүн хөтөлж явсан мориныхоо жолоог атгуулааддагуулан явсаар бөөн бургасны ёроолд гал түлж хоол ундаа хийгээд шуугилдаж байгаа нөхөддээрээ ирэв.-Та хоёр чинь хаачаад ирэв ээ?
-Энүүнд унаа олж өгөх гэж бүр балраад явж байна.Өвөгжөөр эр саяын болсон явдлыг ярихад нөхөд нь эгдүүцэж захирлыг ирэхээр хэл гэцгээв.Дугар хоол унд идэж ууж амраад захирлыг хүлээв. Тэндээс холгүй хэсэг орос цэрэг майтавьцгаан дуу дуулцгаах нь Егорын дуулаад байдаг дуу шиг санагдахаар Дугарын сэтгэлхөдлөөд тэдэн дээр очиход орос цэргүүд сонирхсон янзтай харцгаав. Дугар тэдэнтэй оросоормэндэлбэл тэд сүйд болцгоон гар барьцгааж элдэв юм асуухад Дугар бараг ойлгосонгүйтолгой сэгсрэн инээж байснаа-Егорыг таних уу? гэвэл тэд бүр гайхан шуугицгаав.-Егор хорошо гээд эрхий хуруугаа гозойлговол тэд өөрсдийгөө хэлж байна гэж бодсон юм уу?Эсхүл Егорыг таньдаг бололтой.-Егор хорошо, вы хорошо гэцгээхэд Дугар улам баярлан эд хүртэл таньдаг байна уу гэж бодон-Тэр нутагтаа харьсан, миний сайн нөхөр. Та нар бас таньдаг байжээ гэвэл тэд ойлгосонгүйбололтой шуугилдав. Дугар дохио зангаа хэрэглэн дахин дахин хэлсэн боловч Егор шиг ньойлгохгүй болохоор урам хугарч нөхөд дээрээ ирвэл захирал Даш ирчихсэн нөхөдтэйгээхүүрнэлдэн байлаа. Нөхөд нь түүний тухай хэлсэн бололтой. Даш дарга Дугараас лавланасууснаа-Үгүй бас өвөр хоорондоо дээрэм хийх нь ээ гэснээ босоод явчихав.-Дугар минь манай дарга аваад ирнэ. Чи Даш гуайг ямар хүн гэж санана. Манай хувьсгалынанхны бууг тавилцсан хүн байхгүй юу? Сүхбаатар жанжин Чойбалсан жанжин хоёулантай ньмундаг танил гэж нөхөд нь даргаа магтав.-Манай захирал уг нь говийн хүн гэлүү?-Тиймээ. Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошууны хүн.-Богдын цэрэгт байгаад Хиагтад ирж түшмэл Пунцаг гуайн 300 цэрэгт байсан юм. Гэ минирж монгол цэргийг тараахад тэр хавиараа байж байгаад ардын намын цэрэгт орсон анхныхүний нэг.-Сүхбаатар жанжин Шаамарын Шар тохойд 200 гэ мин цэргийг буулгаж авахад Лаасаг гуайДаш гуай хоёулахнаа жанжинд бараа болж очсон юм шүү. Мөн зоригтой хэргээ.-Хэлээд яахав зэр зэвсгээ агссан 200 гаруй гэ мин дээр гурвуулахнаа очдог.-Зориг арга хоёроор л буулгаж авсан юм.Дугар нөхдийнхөө яриаг чагнан даргаа үнэхээр сүрхий самбаатай ухаантай хүн гэж бишрэнбайснаа-Та нар Даш гуайг захирал ч гэх юм? дарга ч гэх юм аль нь юм бэ? гэж асуувал
-Аль нь ч мөн. Алиугаар нь ч дуудаж болно гэж нөхөд нь хэлэв.Даш хоёр буугий нь барьсаар хүрч ирээд Дугарт өгөхдөө-Цэрэг хүн буу зэвсгээ аминаасаа илүү хайрлах ёстой. Зэвсэгтэйгээ хамт үхвэл үхэж, дийлбэлдийлдэг юм гэж сургамжлан хэлэв. Дугар баярлах ичих хоёр зэрэгцэн буугаа авчээ.Төдөлгүй бүрий болж цэргүүд унтахаар хэвтэцгээв. Нөхөд нь шөнө орой болтолхүүрнэлдсэнээс намын суртлыг номлогч дэд жанжин Чойбалсан тэргүүтэй баруун замынтусгай ангийн цэргийн яам оросын улаан цэргийн хамт цагаантныг хөөн цохисоор Сэлэнгэмөрний Ацын тавилан хэмээх газар хуарагнан байгаа нь энэ ажээ. Дугар нөхдийнхөө яриагчагнан хэвтэхдээ дандаа л алалцаад байх юм болов уу? Энэ цагаантан нь бушуухан л алгаболоосой. Тэгвэл санаа амар гэртээ очих сон гэж боджээ.Их мөрний ус хаагин шуугисаар бөгөөд энд тэндгүй гал улалзан морь янцгаах, хүмүүсийндүнгэр дүнгэр ярилцах дуулдан хааяа морин төвөргөөн гарснаа холдон холдсоор чимээнамдана.* * *Нойрон дунд ямар нэгэн юм хүчтэй нудрах шиг болоход Дугар цочин сэрвэл бургасныёроолоор унтаж байсан нөхөд нь бүгд босоцгоосон байлаа. Дугар сүүлийн хэдэн өдөр урдшөнө шиг тухтай унтаж байгаагүй тул нойрондоо харам байсан ч аргагүй босож хувцаслав.Нөхөд нь задгай галаа тойрон сууцгааж цайлж байсан тул Дугар нөхдийнхөө дэргэд ирээдцай уув.-Эндээшээ улам л дулаан болно. Чи нимгэн хувцас олж авмаар юм гэж нэг нөхөр нь хэллээ.Баг цэргийнхэн цайгаа ууж дуусаагүй байтал ямаан бүрээний омголон дуу царгиатан хадахадхүмүүс сандралдан уяатай морьд өөдөө гүйцгээв. Дугар ч аягаа өвөрлөөд буугаа шүүрэн авчбургаснаас уяатай морио эмээллэн мордов. Үүгээр түүгээр хэсэг бусаг морьтой хүмүүсдавхилдан морьдын хөлөөр тоос бужигнан морьд янцгаах, хүмүүс бие биеэ дуудах холилдоннижигнэж авай.Даш захирал агсамдуу хээр морь уначихсан давхиж ирээд баг цэргээ дагуулан хатирав.Бургасан дундаас үе үе морьтой хүмүүс гарч ирэн нийлсээр нэгэн урт цуваа болон Сэлэнгэмөрнийг хөвөөлдөн явцгаалаа.Дашийн баг цэрэгтэй зэрэгцэн өчигдрийн буугий нь хурааж авсан Бадам мээрэн хориодцэрэг дагуулан эмээл дээрээ хазгайдуу сууж алсыг ширтэн явж байлаа. Тэр цэрэгтэй хамтявсан Сүхбат хэмээх цоохор хар хүн жолоогоо татасхийн Дугартай танимхайрхан уулзаж-За дүү хүү буугаа сольчихгүй юу? Чи хоёр буутай шүү дээ гэж аяархан хэлэв. Дугар гайханхарвал тэр үүрч явсан цахиур буугаа зааж-Нэмэрт нь хэдэн лан ч юм уу? Сайн дээл өгнө шүү гэж дахин хэлэхэд энэ хүн яагаад минийбуунд шохоорохоод байгаа
юм бол доо. Зэр зэвсэгтээ аминаасаа илүү хайртай бай гэсэн даргын нь үг бодогдон-Үгүй солихгүй гээд морио ташуурдан нөхдийнхөө дунд орчихов.Цэрэг бүр л жанжин Чойбалсан гэж шивэр авир ярилцаад байхаар Дугар тэр хүнийг харахсанаатай өлийвч цувран яваа олон морьтой хүний алийг гэж мэдэхэв дээ.Морьт цэрэг уулын нарийхан жимээр цувран уруудав. Орос цэрэг нэг ч үзэгдсэнгүйд Дугаргайхан дэргэдэх хүнээсээ асуувал-Орос цэрэг явган явдаг юм. Тэд Ацын аманд үлдсэн гэжээ.Тэр хол газраас тувт явган явж ирсэн юм болов уу? гэж бодсон боловч лавлаж асуусангүй.Модтой ам уруудах тутам улам уужирч битүү ногоон модоор хучигдсан өндөр уулын арааророож ирэв. Нар дээшээ хөөрч дулаан болсонд Дугар үстэй дээлтэй болохоор ихэд халууцанхөлс нь гоожиж, буугаа нимгэн дээлээс сольдог юм билүү гэж бодовч сайн нөхрийн үлдээжөгсөн зүйлээ тийн наймаалахыг хүссэнгүй.Үд хэвийх үес морьт жагсаалын өмнөөс уул арлан хэдэн морьтой хүн цагаан тоос босгондавхисаар ирж жагсаалын эхэнд хутгалдан орж үзэгдэхгүй боллоо. Жагсаал түрүүчээсээхуйлран зогсов. Чухам юу болж байгаа нь мэдэгдсэнгүй хэсэг байзнаснаа баг цэргийн дарганар дуудагдан жагсаалын толгой өөд явцгаалаа.-За даа тулалдах нь-Тэгэх нь шиг байна гэж хүмүүс аяархан ярилцан хүлээж байтал Даш давхин ирлээ. Түүнийнүд дүрэлзэн сэтгэл нь хөөрсөн бололтой байлаа.-Манайхан наашаа гэж чанга хашгирахад хориод хүн жагсаалаас тасран гарлаа. Цэргүүд хэсэгхэсгээрээ хуваагдан зарим нь уулын зүүн сугаар зарим нь хөндий уруудан давхицгаав. Дашцэргээ дагуулан уулын баруун суга өөд харайлгалаа. Цэргийн жагсаал дагаж явсан үхэртэрэгнээс буу сум үүрч дүүрсэн морьтой хүмүүс баг цэргүүдийн хойноос яаран сандранявцгааж харагдана. Дугарын морь харшиж ядарсан юм уу? Хашин бололтой хичнээнташуурдавч шогшихоос цаашгүй нөхдөөсөө барааны газар хоцорчихов. Давиран ташуурдсаарнамхан хөтөл дээр гарч ирвэл нөхөд нь мориноосоо бууж буугаа шагайлан хэвтсэн байлаа.Дугар мориноосоо буун харайж үхэр чулууны ард тушиж орхиод гүйж явтал буу тас гэхээрайсандаа болоод өнхөрчихөв. Өндийн харвал дарга даллаж байв. Босоод гүйтэл-Хүүе хэвтээч! гэж дарга нь байдгаараа хашгирахаар навтас хийж эв хавгүйхэн дөрвөн хөллөнмөлхсөөр даргынхаа хажууд ирж хэвтэхдээ урьд аавынхаа үргээсэн чоно буудахаар суудалдсууж байсан нь хоромхон зуур санагдав. Сандарч айсандаа болоод учиргүй амьсгаадаж байсанч давааны энгэр өөд харвал тоо томшгүй олон хүн гүйлдэх нь өт хорхой адил язганаж байлаа.Тэднээс цааш нэгэн гүвээний дээгүүр алтан ганжир нь гялалзсан дуганы орой харагдав.Дугар түгшсэн зүрхээ намжааж олон дайсныг хараад зүрхших шиг боллоо. Хойноос сум зөөжирсэн хүмүүс хүн бүрд олон сум яаралтай тараана. Дайсны талаас ганц нэг дуугарч байсан
буун дуу олширсоор утаа тоос маналзаж эхлэв. Дугар буугаа дахин үзэж овоо хараанийлүүлэн буудах юмсан гэж нөхдөө харвал тэд дайсныг нүд салгалгүй ширтэнэ. Гүйж яваахүмүүс бүр ойртон буун дуу нижигнэн тархи толгой хагалах дөхөж энд тэндгүй сум шавшувхийн улин исгэрнэ.-Буудаад! гэж даргын нь сүрлэг дуу хадав. Цэргүүд нэгэн зэрэг нижигнүүлэн буудахад Дугартаамгаар хэд буудаад харвал дайсан урьдын адил язганалдан ахисаар байв. Даш даргын цаанаорос хувцастай танихгүй хүн газар элэгдэн хэвтэж дурандаж байснаа ам нь хөдлөн юмхэлэхийг Дугар буун дуун дундаас дуулсангүй.-Сум хоосон гарздаж болохгүй гэж Даш Дугарын чихэнд хашгирахаар шагайж буудталхамгийн түрүүнд гүйж явсан хүн өнхрөв.Цагаантнууд гүйлдэхээ больж хэвтээд буудацгаав. Хоёр талаас харилцан буудалцах нь нэнүлэмж, газар доргиод уул хад нураад байх шиг санагдана. Дайсан хэвтээд буудаж байснаанэгэн зэрэг босоод гүйцгээв.-Тэр дарцгаар даллаж байгаа хүнийг! гэж Даш хашгирав. Цэргээсээ зайдхан шар дарцгаардаллан гүйж байсан хүнийг Дугар буудахад салгалан уналаа. Даш инээмсэглэн толгойдохиход Дугар их л хөөрөн хэвтээд буудах нь эвгүй санагдан өндийж суугаад өвдөг дээрээсбуудаж байтал Даш угз татан хэвтүүлээд-Яаж байна гэж тун зэвүүн харлаа. Цагаан цэргүүд дахин дайрсангүй хад чулуу бутны цаагуурнуугдан буудна. Газрын өнгөтэй ижилхэн орог саарал хувцастай цагаантныг ялгарууланбуудахад хэцүү байсан ч харилцан буудалцах нь намхрах байтугай улам ширүүсээд байв. Утаашороо хөшиглөн заримдаа юу ч харагдахгүй болгоно. Дугар харагдсан бүрийг буудах авч оножбайгаа эсэхийг бүү мэд. Түүний өмнөхөн саглагар бутны ард хэвтээд буудаж байсан Дамдинанчийн ах гэсэн настай хүн яасныг мэдэхгүй тас гэдэргээ савж ойчиход буу нь дамналдандээрээс нь уналаа. Дугар дуу алдан нүдээ аньснаа харвал тэр хүний тархинаас хүрэн улаанцус садран нүүр амы нь бялтахад Дугарын бие дагжин нүд нь бүрэлзэж хөөрхий өнгөрлөө.Над унаа олж их л тус болсон юмсан хайран хүн гэж өрөвдөн, үхэж байгаа хүн өөд зүрхлэнхарж чадсангүй. Гэсэн ч түүний час улаан болсон нүүр нь үзэгдээд болсонгүй дээгүүр харанбуудаж байтал нүдний буланд өнөө хүн хөдлөх шиг болохоор цочин харвал хөдөлгөөнгүйболсон нүдээрээ тэнгэр ширтэн цус нь урссаар өөр өөд нь дөхөөд байх шиг болохоорДугарын дотор аягүй болж байтал ашгүй хоёр цэрэг үхсэн нөхрөө эвтэйхэн дамжлан дайснысуман дороос гаргаж ар тийш нь аваачив. Дугарын ам цангаж ихэд халууцснаа мэдэжсугалдаргалаад гол төмөр нь улайссан буугаа хацартаа нааж буудна. Уулын энгэр өөдаравганаад байсан цагаан цэрэг урагшаа ахихаа байж газрын бартааны цаагуур нуугдсанбололтой. Гэсэн ч буун дуу нижигнэсээр хоёр тал харилцан буудалцсаар ер амсхийсэнгүйорой болгов.-Араас дайрлаа гэх хахирган дуу гарахад Дугар цочсондоо босон харайж эргээд харвал баруунхойноос олон морьтой хүн уулын хормойгоор жирийн айсуй. Дугар бүр бажгадан хаашаабуудахаа мэдэхгүй алмайран даргаа харвал түүний царай барайн тун ч аймшигтай харагдсанбөгөөд баруун хөвөө барин тулалдаж байсан цэргүүд дайсны дайралтыг зогсоож дийлээгүйбололтой морины хар гүйхээгээр уул ёроолдон зугтаацгааж тэдний хойноос цагааны олон
цэрэг тун ч омогтой бололтой сэлмээ далайн элдэх нь шингэж буй наранд гялалзана. Дашийнцаана хэвтэж байсан орос хувцастай хүн морьтой цагаантныг зааж юм хэлээд байгаабололтой ам нь ангалзана. Дугар газар элэгдэн хэвтэж хамгийн түрүүн яваа цагаан цэргийгявуут дунд нь буудвал тонгорцоглон унаж дөрөөндөө чирэгдэн буцаад давхихад бусдын морьдүргэн хуйлрав. Бас нэг хүн мориноосоо годройтон уналаа. Дашийнхан зэрэг галлахад хөөжбайсан цагаантан үймэн тал тал тийшээ бутран энд тэндгүй мориндоо чиргүүцэлдсэн хүмүүсбутран эзнээсээ салсан морьд хандсан зүгтээ давхилдахад зугтаж байсан монгол цэргүүдэргээд тулалдав.Энэ үймээнийг ашиглан уулын энгэрт байсан цагаантан муухай орилолдон дайрлаа. Хүч ньхоёр тийшээ хуваагдсан цэргүүд самгардан хоёр тийшээ буудтал баруун хөвөө дамжин хориодморьтон уухайлан гарч ирлээ. Эргэн тойрон дайсанд хүрээлэгдсэн учир байдал тун ч хүндболлоо. Дугар баруун талаас дайрсан цэргийн өөдөөс хэд хэд буудав. Нэг хүн мориндоочирэгдэн гар нь саравганан хажуухнаар нь өнгөрөхөд инээд нь хүрэв. Тэгснээ хүн үхэжбайхад инээх ч гэж дээ гэж агшин зуур бодлоо. Хажууд нь байсан нөхөд нь босож гүйгээдбайхаар өндийн харвал арваад хүн уулын өндөр өөд унан тусан гүйдэл дундаа буудан дайсныдайралтыг няцааж байлаа. Дугар ганцаараа дайсны дотор хоцорчих бий гэж айн нөхдийнхөөхойноос хэд харайв.-Мориндоо! гэж орос хувцастай хүн хашгираад нэг хүний авчирч өгсөн моринд алавхинмордож ухас хийхэд мориндоо амжиж хүрсэн хэдэн хүн даган давхив. Дугар морь өөдөө гүйхгэтэл цагаан цэрэг нэн ойртсон тул нөхдийнхөө хойноос байдгаараа гүйж байснаа ойрхонирсэн морьтой цагаантанг буудаж унагаав. Уулын араар морьтой явган олон цэрэг хонь хурганийлж байгаа юм шиг хутгалдан хүний өөрийг ялгах янзгүй боллоо. Давааны өврийн явганцэрэг даваад ирсэн бололтой хойхно нь олон хүн хашгиралдав. Нэг морьтой хүн хажуугаар ньдавхиад өнгөртөл Дугар хар тэнхээгээрээ хашгиран гүйвэл тэр хүн жолоогоо татав. Дугартүүний араар арайхийн мордов. Тэр хоёр газрын уруу таварцаглаж унахыг юман чинээбодсонгүй давхиж явтал өнөө хүн гуйвлахаар Дугар түүнийг тэврэн зугтаасаар арайхийжуулын модонд орлоо. Ард нь буун дуу нижигнэн шархадсан морьдын чарлан янцгаах,хүмүүсийн уухайлан хашгирах нийлэн нижигнэж байлаа. Дугар ухаан малгагүй давхин нүүрамаа модны мөчирт уран явсаар буун дуунаас нилээд холдож мориныхоо жолоог татан зогсов.Сундалдсан хүн нь огт хөдлөхгүй гулжийгаад байхаар тэврэн буувал аль хэдийнээ үхчихсэнбайлаа. Дотор нь палхийж танихгүй боловч аминд нь орсон нөхрөө сэргэх болов уу гэжмодны ёроолд тавьж харвал царай нь хөхрөн хоолойноос нь цус шүүрнэ. Аль газрын хүний үрингэж амиа гээв дээ. Энэ олон суман дунд оногдоогүй өдий хүрснийг бодоход үхэх цаг миньболоогүй юм байхдаа гэж гуниглан бодож хэсэг сууснаа нөхрөө бөөн модон дунд оруулжтавиад морийг нь унан цаашаа явлаа. Нар шингэж удалгүй бүрий боллоо. Буун дуу холдонцөөрсөөр ажээ. Дайн тулалдаан гэж ийм аймшигтай юм байжээ. Хаана ч үхэж мэдэх юм.Аавын минь сүлд л дайсны сумнаас зайлуулж байгаа биз. Даш дарга нөхөд минь хаачсан бол?Бүгд алагдчихаагүй байгаа. Ямар ч гэсэн гэгээ оруулаад л нөхдөө ирье гэж бодон модны гүндороод мориноосоо бууж чимээ чагнан суулаа. Алсад үе үе буун дуу гараад л байв. Ам цангажөлсөж ундаассан ядарч туйлдсан гэдэг ч жигтэйхэн мориныхоо цулбуураар гараа сайн ороожбуугаа цэнэглээд бүдүүн мод түшин үүрэглэв.Хичнээн ч удаан унтсаныг бүү мэд морь нь чангаагаад байхаар сэрэв. Орчин тойрон чимээ
анир огтхон ч үгүй нам гүм бөгөөд зөөлөн салхинд модны навчис үл мэдэгхэн сэржигнэж үүртэмдгэрч байлаа. Дугар өвөр дэх гар буу, бүсэндээ ороосон эрэг шургаа тэмтрэн үзээдмориндоо мордож модон дундуур сүлжин явлаа. Модтой өндөр уулын зүүн суга хавьд ирсэнбололтой хэсэг асга дайралдав. Асган дундуур ус урсаж байгаа бололтой содон чимээ хаагинморь нь ч усны үнэр авч дугтчаад байв. Асганы дэргэд ирж мориноосоо буугаад чулуудамжин явж байтал том үхэр чулууны ёроолд ус гялтганав. Хальтарч унахаасаа ч айлгүй тээрдор гялтганах ус руу чулуу өнхрүүлэн бууж хүйтэн усанд толгойгоо шааж хахаж цацан уулаа.Хичнээн ч цангаж байснаа мэдсэнгүй шүд хага ташсан уснаас учиргүй их уув. Гэдсээ дүүртэлус ууж өөртэйгөө адилхан цангасан морио яаж услах вэ гэж бодон харвал морь нь амгайгаашажигнуулан үүрсээд өөр рүү нь зүтгэлнэ. Морио авчрах арга байсангүй тул тоорцгоороо усутган авчирвал морь нь үнэрлэж байснаа уучхав. Тэгэхээр нь дахин дахин малгайгаараа усутган зөөсөөр байтал хойдох уулын оройд нар туслаа. Морь нь ханасан бололтой усааүнэрлээд уухгүй болохоор нойтон тоорцгоо хад ороолгон усыг нь шавхаад мордох гэтэл-Юун хүн бэ? гэх дуу гарахаар огло үсрэн эргэж харвал морьтой хоёр хүн ойрхон зогсожбайлаа. Нэг нь буудахаар буугаа бэлдсэн байв. Дугар ухасхийж мод түшүүлсэн буу өөдөөсарвайвал битгий хөдөл! гэж зандрав. Дугар сандран цагаантан юм болов уу? Манайхан уу?гэж эргэлзэн харвал тэр хоёрын нэг нь мориноосоо бууж буугий нь шүүрэн аваад-Чи юун хүн бэ? гэв. Сандарч балмагдсан Дугар-Харин та... юун улс вэ? гэж ээрэн асуувал:-Бид ардын намынхан гэж хэлэхэд Дугар баярлах даа ухасхийхэд дайрах нь гэж бодсонбололтой буу тулгав. Дугар ихэд гайхан-Би... би бас ардын намын... гэхэд-Аль анги вэ?-Даш захирлынх-Энд юу хийж яваа юм бэ?-Өчигдрийн тулалдаанд явгараад нөхдөөсөө хоцорсон юм. Тэгээд энэ хавьцаа хоноод...-Чамайг яаж үнэмших юм бэ?-Үнэмшихгүй бол боль л доо. Нөхөд дээр минь хүргээд аль!-Мориндоо морд!Дугар мориндоо мордсноо золигууд чинь арай цагааны талынхан биш байгаа гэж бодон:-Манайхан хаана байгаа вэ? гэвэл-За за дуугүй яв! гэж зандрав. Дугар баахан зэвүүцэж хулгай нүдээр тэр хоёр хүнийг харан