The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Bataa номын сан, 2026-01-25 07:34:34

зам роман

zam

-Сүхбат минь чи намын гишүүн хүн шүү. Бодолтойхон ярь гэж Дэгээхүү энэ яриаг цааш ньдэврүүлэхээсээ болгоомжлон хэлбэл Сүхбат улам агсран-Үхсэн хойноо намын гишүүн. Би Дугар Насанхүү хоёрыг алчихаад шоронгийн хадаас болсонч яадаг юм. Ер нь өмхий тостой зууралдан ингэж амьдарч явахаар үхсэн нь дээр. Энэ төрийгбайгуулах гэж цусаа урсгаж амьдралаа үрж яваад би юу олж авав. Заримдаа гомдох юм.Эцгийн минь хуруу хумсаа мулталж байж олж цуглуулсан жаал хөрөнгийг хурааж авсан.Миний эцэг ноён феодал юм уу? Жирийн ард гэж хашгирахад Дэгээхүү баахан айсхийж.-Сүхбат минь аяархан, гомдлоо ингэж гаргадаггүй юм. Чи бид хоёр Дугарын хадмыг нударганбаян энээ тэрээ гэж байж хөрөнгийг нь хураалгаад хүний амины хэрэг гарсан шүү дээ гэвэл.-Тэр чинь миний эцгийг бодвол ёстой феодал байсан юм. Одоо ч гэсэн Дугар эцгийнхээхөрөнгөнөөс зальт муу аргаар зөндөөнийг авч хоцорсон.-Сүхбат минь аядаж үз. Намын наймдугаар их хурлаас феодал ноёдын хөрөнгийг дахин хураахшийдвэр гаргасныг мартаа юу? Би зохих хүмүүстэй ярилцаж чиний тэр айхавтар өстэйДугарыг чинь ганц болгоод өгье гэж Дэгээхүү хэлэхэд Сүхбат жаал номхров. Дэгээхүүхэзээнээс Дугарт муу билээ. Дугар анх цэргийн гараашид орсон даруйгаа өөрийн нь үүхтүүхийг сонирхоод байхаас муу санах болсон юм. Түүнийг өөрийг нь ажиж байхаар тавьсанхүн байх гэж анх сэжиглэсэн бөгөөд холдуулъя гэж хичнээн бодовч Дугар ажилдаа даанчидэвхтэй байдаг учир яаж ч чадсангүй бас дээд дарга нар нь Дугарт сайн байдаг болохоорДэгээхүүгийн түрүүчийн бодол үнэн байх гэж их л сэжиглэн түүнтэй ярьсан үг бүхнээтунгаан боддог байжээ. Ойрноос Базартай үерхэх болсон. Базар өөрийн нь тухай түүндярьсныг сая сонсоод бүр ч сандарч байгаагийн дээр түүний хадам эцэг Сүхбатад хэлснээзаавал хэлсэн байх ёстой. Бас Самдантай танил болохыг гадарласан байх энэ бүгдээс болжДугарыг л хамгийн түрүүн нэг тийш нь болгохгүй бол хөөдөж мэднэ гэж бодож тэр ажилдааСүхбатыг ашиглах гэж худал үнэн хэлж үймүүлж байгаа нь энэ ажээ.-Гэхдээ хувийн өш хонзонг авах гэж байгаа нь энэ гээд улсын тэрэг техник эвдэн сүйтгэжболохгүй, дээр үед чи Дугарын аккумуляторыг илэрхий хага цохисон тэр чинь мэдэгдээгүйгэж бодъё. Саяын мөргүүлсэн чинь хичнээн хэл ам татлав. Ингэж гэнэн хөдөлж болдоггүйюмаа. Дугарын тухайд бол хөнгөн хандаж хэрхэвч болохгүй цаадах чинь томоотой царайгаргачихаад юу хийж явааг хэн мэдэх вэ? Түүний талаар эргэлзэл их бий. Цагаантантайнийлж явсан гэдгийг нь сайн батлах хэрэгтэй гэж Дэгээхүү ярихад Сүхбат дуугүй л толгойдохиж суулаа.-Чи сул амтай шүү. Энэ тухай үг алдваа?-За за-Харин миний тухайд бол чи хар буруу санах явдалгүй. Жинхэнэ ядуу ардаас гаралтай гэдгийгнам засаг ч бэлээхнээ мэдэж байгаа юм. Харин миний холын хамаатан нэг хүн хушуунытүшмэл явсан юм гэнэ билээ. Би түүнийг мэдэх ч үгүй над хамаа ч үгүй. Би хар багаасаанутгаас гарч орон нутагтаа очоогүй одоо тэр хүн байхгүй бизээ. Базар түүнийг л дуулсан юмбайх л даа. Тэгээд л өсгөн ярьж байхгүй юу? Ах чинь олон газар тэнэж, сайн муу олон хүнтэй


бишгүйдээ дайралдаж их юм үзсэн толгой. За наадахаа уучих! Шөнө ч орой боллоо. Чиунтаад явна биз дээ.-Харилгүй горьгүй. Муу эхнэр маань сэтгэл нь зовох байх.-Шөнө орой болж дээ.-Юунаас айх вэ? Над буу бий.-За бас хаанаас олоод авав?-Хүнээс худалдаж авсан юмаа.-Буу ч хэрэгтэй л дээ. Чамд гэж хэлэхэд энэ цаг төр ер нь ямар янзтай болох бол? Нэг лбишдлээ. Олон хүн гомдож байна шүү. Хөдөөгүүр хамтрал хомоон байгуулаад л ардууд их лдургүй бололтой байх юм. Саяхан би баруун аймгуудаар яваад ирлээ. Ам муутай л байна. Энэч нэг л юм болох бий.-Магадгүй би бас тэгж боддог.-Гэсэн ч харзнаж л бай! Бид энэ улсын төлөө л зүтгэх ёстой.-Дэгээхүү гуай минь энүүхэндээ гэхэд энэ засаг тогтоогүй сан бол би их л жаргалтай явахбайсан даа.-Иш чи яасан зүрхтэй ярьдаг юм бэ? Наад бөндгөртөө хайргүй юм уу?-Ганцхан танд л хэллээ. Бөндгөрт минь хүрэх эсэхээ өөрөө мэдээрэй.-Би яахав. Хорхойд хоргүй амьтан. Чи согтохоороо дэмий чалчдаг шүү. Үг алдваа. Үгүй болунтаад яв.-Харья харья шуудхан л харичихна.Сүхбат гарахад Дэгээхүү даган гарч хаалганы дэргэдээсээ үдэн явуулж хойноос нь хэсэг харжбайснаа гэртээ орж унтахаар хэвтэв. За байз. Миний тухай тийм эвгүй үг тарж байдагбайжээ. Хэцүүхэн ч даваа давах болж дээ. Тэр Базар гэдэг хүн намайг яагаад таньдаг байхбилээ. Олон удаа бодоод тийм хүнтэй энэ насандаа уулзаж байснаа санахгүй юм. Ямар чгэсэн түүнтэй уулзаж байдлыг нь тандъя. Миний тухай Дугарт хэлсэн гэдэг л тун тоогүй дээ.Ингэхэд Дугар гэдэг чинь хэн бэ? Би буруу бодож хардаад байдаг юм биш байгаа. Минийтухай муу юм ер ярьсангүй би л анхнаасаа сэжиглэсэн шүү дээ. Арав шахам жил хамтажиллаад чанарыг нь таньж чаддаггүй би ч мөн дүүрсэн хүн юм даа. Хадам эцэг нь минийтухай түүнд заавал хэлсэн байх. Тэр хэрэв намайг тандаж байдаг хүн бол зохих газар нь альхэдийний мэдэгдсэн байх. Тэгвэл одоо болтол бариад авахгүй юугаа хийдэг юм бол. Намайгцааш нь юу хийх нь вэ? гэдгийг ажиж байгаа хэрэг байх шүү. Ер нь болгоомжтой байлгүйболохоо байсан даг аа. Эхлээд Базартай сэмхэн ярилцаж үзье. Тэр чинь гэнэн бага юм дагаргалж болох байх. Түүнээс Дугарын тухай ч бас мэдэж болно. Базарын ярьсан яриаг аргалж


орхивол ч бусад нь гайгүй баримт байх биш. Над шиг энэ улсын төлөө гэж өдөр шөнөгүйзүтгэж яваа хүнээс ч хир баргийн хүн өө олохгүй л дээ.Дэгээхүү гүн бодолд дарагдан нойр нь хулжиж ийнхүү хэвтэхдээ хэрэв хүзүү ороох дээсэрчилбэл хэрхэн мултрах аргаа энэ шөнө нэгэнт боловсруулж амжив.


ГУРАВДУГААР БҮЛЭГЦай чанах зуур орсон устай ширүүн бороонд замын дагуу ус урсаж, шавар шавхай болгов.Цэцэрлэг хотоос гарсан таван машин замын ус үсчүүлэн овон товон дундуур сэгсчүүлэндонсолгож явсаар модтой даваа өөд зүтгүүлэв. Цэцэрлэг хотоос замчлуулахаар Байдрагийнголоор нутагтай хөдөөний залуу хүүхэн кабиндаа суулгасан Сүхбат хамгийн түрүүн давхижхойноос нь Алексей Дугар, Базар бас нэг орос жолооч даган явцгааж байлаа. Сүхбат нэггүдгэр дээр гарч машинаа зогсоогоод нөхдийгөө гүйцэж ирэхэд,-Энэ давааг Гурвын даваа гэдэг юм. Үүнийг мэнд давчихвал цаана нь Улаалзайн даваагдаваад алдарт Эгийн даваатай золгоно доо гэж мэдэмхийрэн хэлээд кабинаа тас хийтэлхаачихаад утаа манаруулан явлаа. Энэ таван жолоочийн хэн нь ч гэсэн баруун замд ер явжбайгаагүй билээ. Сүхбат газарч хүүхнийг бусдаасаа өрсөн өөрийнхөө машинд суулгажамжсандаа их л баяртай бололтой түрүүлэн давхиж явлаа. Мань эр тэр хүүхэнд юу гэжгайхуулж яваа бол гэхээс Дугарын инээд хүрсэн боловч арван найм орчим настай тэрхүүхнийг яаж элдэвлэж халааж яваа бол гэхээс өрөвдөх шиг болов. Сүхбатын нэрлэн заасанГурвын давааны хоёр талаараа модоор хүрээлэгдсэн шавар намагтай нарийхан замаар тэрэгсуучих гээд ер ахиулахгүй байв.Уулын үер сэт авчихсан нарийхан жалга ус шавраар дүүрсэн учир байсхийгээд л нэг ньсуучихаад бүгдээрээ түрж чирч арайхийн гаргатал бас нэг нь суучихна. Ингэж бие биеэээлжлэн гаргасаар оройд нь гарч амарсан ч үгүй давааны цаад уруу тонгойлоо. Тэгтэлхамгийн түрүүн явсан Сүхбатын тэрэг нойтон замд хальтран шарваж газрын уруу сүнгэнэв.Ард нь дагаж явсан Дугарын дотор палхийж машинаа огцом тооромслон зогсоож буунхарайв. Арын нөхөд ч бүгд сандралдан явгалцгааж хойноос нь гүйцгээнэ. Сүхбат том томчулуун дээгүүр харайлган явсаар хөмөрсөнгүй бэлд орж арайхийн тогтохоор нөхдийн сэтгэламарч хойноос нь очицгоов. Хамгийн түрүүн очсон Алексей гишгүүр дээр нь цоройн гарчЯав гэж асуувал Сүхбат айж сандарсандаа үг ч хэлж чадалгүй хэсэг сууснаа-Муу ямбий чинь алах дөхлөө шүү гэж хэлээд хөлсөө арчив. Нөхөд нь бүгд ирж машиныг ньүзвэл тооромс барихгүй байлаа. Алексей Дугар хоёр тооромсыг нь засаж зөндөө удаад цаашаахөдлөхдөө-Сүхбат минь уруу газар, тэгээд хальтаргаатай замаар болгоомжтой яваарай гэж Дугар хэлбэлСүхбат их л ялдамхан инээмсэглэж-Алтан шар зам минь өршөөх болтугай гээд бас л түрүүлэн явлаа. Тэднийг давааны бэлдбуухад нар шингэх ч дөхжээ.Тэд газрын намд орж ирээд хуурай газар ирж түр буудаллав.-Улаалзайн даваа хир өндөр вэ? гэж Базар замчилж яваа бүсгүйн дэргэд суугаад асуувалхүүхэн таван мундаг хар хүний дунд байгаадаа харцганд хөөгдсөн болжмор шиг бүлтэгнэнсэтгэл зовуурьтай байсан ч


-Гайгүй гэж аяархан хэлжээ. Гурван монгол жолоочийн хамгийн залуу нь Базар байсанбөгөөд Цэцэрлэгээс хөдлөхийн тэр хүүхэнд санаархаж байсныг ажсан Сүхбат харамлахсэтгэл төрж-Хөдөлнө байгаа гээд бослоо. Базар хүүхний хажуугаар өнгөрөхдөө-Миний машинд суухгүй юу гэж шивэгнэснийг Сүхбат дуулсан бололтой эргэн харж-Хүүхэн гуай түргэлж үзээрэй гэхэд хүүхэн царайгаа улайлгасаар түүний машинд оржсуучихав.Улаалзайн даваа наанаасаа огцомхон байсан ч намаг шаваргүй тул саатсангүй давж үдшийнбүрийд алсаас сүүмэлзэн харагдах Эгийн давааны наад бэлд холын бараа харагдахгүй болоходхүрч түргэн урсгалт голын хөвөөнөө буудаллав. Таван тэргээ эгнүүлэн зогсоож задгай галтүлж хоол ундаа хийлээ. Алексей дуу аялан гал түлж галаас холхон суусан хүүхнийг харж-Танай сайхан хүүхэн гэж алиална. Аян замд авч явсаар ёроол нь хар болсон саванд дүүрэнцай чанаад цүнхээ уудлан талх ёотон хиам гаргаж ногоон дээр тавиад-Цай уу! гэж нөхдөө дуудав. Бусад нь ч тус тусынхаа идэж уух юмаа гаргаж зэрэгцүүлэн тавьжзооглов.-Хүүхэн гуай цай ууж юм ид. Хээрийн хүн хээгүй байдаг юм гэж Базар хэлэхэд-Наашаа суу биднээс бишүүрхээд байсны хэрэггүй гэж Дугар бас өчив. Тэр даруй хүүхэндСүхбат бусдаас урьтан аягатай цайгаа өглөө. Хүүхэн сэтгэл нь зовсон бололтой юм ч гавьтайидсэнгүй алсхан хуцах нохойн дууг чагнан бодол болон суух бөгөөд таван харцуул оросмонгол хольж хутган ярьж шуугилдсаар унтахаар хэвтэцгээв. Дугар бараан дээрээсээ томбэржээнх гаргаж хүүхэнд өгөхөд тэр, эрчүүлээс нилээд зайтайхан хэвтлээ.Зуны шөнийн бүлээн салхи сэв сэв үлээж уулын мод найган нэгэн хэвийн аяар шуугих бөгөөддэргэдэх түргэн урсгалт голын шуугиан хормын төдийд ч үл тасалдан хаагин шуугисаар авай.Хөдөө нутгийн үргэлжийн уянга болсон чихнээ чимэгтэй сонихон хөг аялгууг Дугар чагнанхэвтэхдээ хөгшин аавтайгаа ойд өнгөрөөж байсан олон сайхан шөнө нь бодогдож нэгэн үесэтгэл бөмбөрөн уярч аль эрт мартагдсан балчир багын дурсгалт явдал сэрхийн бодогдлоо.Түмэн зүйлд бодол санаа нь билчиж нойр нь ч хулжив. Дугар гэр орноосоо хөндий болохоорхичнээн ядарч байсан ч ер тухтай унтаж чаддаггүй билээ.Насанхүү минь төрөх ойртсон юмсан. Яаж байгаа бол. Эзгүй хойгуур өвдөж сандрах бий дээ.Егор гуай эргэж тойрч байна гэсэн гайгүй байгаа. Ээжийн минь хууч хөдлөөд барагтайбайсан яаж байгаа бол. Аавын хонь малыг хариулж байсан нэг өвгөн хөдөө гаргаж аваачнагэж байсан юмсан. Амжсан болов уу. Тэр хөгшин бас сайхан санаатай хүн шүү. Өнчрөнүлдсэн бид гурвыг үргэлж л эргэж тойроод аавын минь үлдээж өгсөн хэдэн малыг өөрийн юмшиг л маллаж байдаг юм. Ээж минь хотын чийгнээс гарч хэд хоног ч болов цагаан идээн дээрбайвал бие нь засрах сандаа. Хэрэв ээж хөдөө гарчихаад намайг эзгүй хойгуур Насан миньтөрөх болбол яанаа. Егор багш авхаалжтай хүн шүү. Одоо монголоор ярьж сурчээ.


Насанхүүг төрсөн дүү шигээ үздэг юм билээ. Цэнгэлдэх хүрээлэнгийнхэн бас эргэж тойрчбайна гэсэн олон сайн нөхөд минь байгаа болохоор гайгүй биз гэж бодоод унтах санаатайнүдээ анив. Нөхөд нь бүгд унтсан бололтой зарим нь дүнгэнэтэл урхирна. Эдэн шигтолгойгоо дэрэнд хүргэмэгц унтдаг ч болоосой. Хажууханд нь юм хөдлөх шиг боллоо.Сэмээрхэн харвал ойролцоо хэвтсэн Сүхбат өндийгөөд нөхдөө харж байлаа. Мань эр хүүхэнөөд мөлхөх нь ээ гэж Дугар бодон унтсан хүн болоод огтхон ч хөдөлсөнгүй. Хараад байвалСүхбат сүүтийн босож явахдаа чимээ үл гарахыг бодвол хөл нүцгэн байгаа бололтой хүүхнийдэргэд очоод суух нь бүдэгхэн харагдав. Хүүхэн ч сэрсэн бололтой хоёулаа шивэр авирярилцаж байснаа Сүхбат навтас гээд хэвтээд өгөхөөр нь Дугар дээлээ толгой дээгүүрээнөмрөн буруу харлаа. Яг сайхан унтах гээд зүүрмэглэж байтал хүн чанга чанга дуугарахаардав хийн цочиж сэрээд харвал хажууд нь унтсан Базар бас алга эргээд харвал Сүхбат Базархоёр хэрэлдэж байгаа бололтой. Базар оройноос л тэр хүүхэнд сээтэн хаяад байсан. Мань хүнСүхбатыг мэдэлгүй очиж хүүхнийг чангааснаас зайлаагүй гэж Дугар бодоод чимээгүй харжбайвал тэр хоёр барилцаад ноцолдов.-Болиочээ. Яасан ичих нүүрэндээ илэг наасан улс вэ? Алексей энэ хоёр юу гэж бодох юм бэ?гэж Дугар аяархан хэлбэл Базар дээлээ чирсээр ойртон ирж буруу хараад хэвтчихэв.Сүхбат хүүхэдтэй хүүхэнтэй бас тэгээд дөч гарсан байж дандаа л хүүхний хойноосхөөцөлдөж явдаг ямар хачин хүн бэ? гэж Дугар гайхан бодож түүний завхай зайданд дургутаж бушуухан л үүр цайгаасай явах юмсан гэж бодлоо. Үе үе салхи сэвэлзэн тэнгэрт бөөнбөөн хар үүл хуйрагнахад бас л бороо орж шавар шавхай болж явуулахгүй байхдаа гэхээсайдас хүрэх шиг болно. Унтах гэж оролдон нүдээ аньж хэсэг болсноо нойр хүрэхгүй болохоортэнгэрийн байдал ажсаар байтал ашгүй тэнгэрийн дорно хаяа үл мэдэгхэн цайвартан эхэлхэдДугарын нуруу нь чилээд болсонгүй аажуухан босвол хүүхний хажууд хэвтсэн Сүхбат чхурдхан босож ирэв.-Үүр ч цайх нь гэж Дугар хэлээд өчигдөр үдэш гал түлсэн ормон дээрээ галлав. Нөхөд ньдараа дараалан босоцгоож голын хүйтэн усаар нүүр гараа угаалаа. Алексей хувцсаа тайчинголын хүйтэн ус руу цүл хийтэл харайн ороход хүүхэн дуу алдав.Монгол жолооч нар ч энэ чинь яах нь вэ? гэж айцгааж голын эрэг дээр гүйлдэн ирвэл,Алексей усан дотроос цухуйснаа-Их сайхан гээд дахиад толгойгоо далд ортол булхав.-Ингэж сурсан юм байлгүй гэж Сүхбат хэлээд эргэхээр Дугар ч бас санаа амарч цайгаа үйлээ.Алексей усанд нилээд шумбаснаа гарч ирээд усаа гоожуулан гал тойрч гүйж байснаа биеэарчиж хувцаслаад галын дэргэд ирж суулаа. Таван хар хүн урьд оройх шигээ ганц хүүхнээдундаа суулгаж цайлаад үүр шаргалтан цайхад хөдлөв.-Одоо ч энэ хүүхний гэрээс наана хонохгүй хүрчих байх даа гэж Дугар Сүхбатыг доог хийжхэлбэл Сүхбат тоомжиргүй инээмсэглэж-Чи бас санаа байна уу? гээд машиндаа орчихов. Хүүхэн ч ичиж зовсон бололтой хүмүүсээснүүр буруулан Сүхбатын тэргэнд аль хэдийн орж суусан байжээ.


Базар Сүхбатын хажуугаар өнгөрөхдөө-Өнөөдөр ч таны бааргаас болж ахихгүй байхаа гэвэл Сүхбат ер тоосон шинжгүй-Дүү минь ахаараа оролдсоны хэрэггүй шүү гэж хашгираад ухасхийв. Боргиотой голдсуусангүй гэтэлж том том үхэр чулуун дундуур зайчин нилээд явснаа зам нь алсаас өгсүүрболлоо.-Хоорондоо зайтай яв гэж Алексей хашгирах нь машины нүргэлсэн дуун дундаас бүдэгхэндуулдав. Зам нь муруйж тахирлан эгц газар өөд хэжин муруйж явахад удалгүй нар гарч моторхалж бензиний үнэр ханхална. Харин аз болоход ойрдоо бороо ороогүй тул газар хуурайбайлаа. Тэнгэрт сэмжин үүлтэй байсан ч борооны үүл харагдсангүйд аялан явагсдын сэтгэламрав. Шөнө бүрхэж магадгүй байсан бөөн хар үүлс түдэлгүй замхран алга болсон бөгөөдүүлэн чөлөөгөөр нар хүчтэй шарж халуун өдөр болох шинжтэй боллоо. Алдарт Эгийн даваанэр цуу нь их гарсан боловч яваандаа их өгсүүр учир таван машин муухай орилонзүтгүүлсээр арайхийж оройд нь гарчээ.Жолооч нар бүгд машинаасаа бууцгааж халсан мотороо хөргөх гэж салхи сөргүүлэн зогсоожопутаа сөхөцгөөв. Замын ойролцоохон хадаг яндар болсон овоо харагдана. Бүгд тэр овоондээр очиход Алексей тэднийг зэрэгцүүлэн зогсоож зургийг нь авлаа. Хүн бүр л янз янзаарзургаа татуулж зарим нь замчин хүүхэнтэй хамт зургаа авахуулав.-Урьд нь үүгээр нэг ч удаа машин даваагүй байхдаа. Бид л анхны мөр гаргасан улс юм биз дээгэж Базар хэлэхэд,-Тэгвэл үүгээр анх давснаа дурсгал болгож юм үлдээе гэж Сүхбат санал гаргав. Тэд юу үлдээхтухай нилээд маргаж байгаад Алексейн саналаар хугархай лист төмөр овооны чулуундшигтгэн зоож Алексей тэр төмөр дээр тавуулангийнхаа нэрийг хуурайгаар сийлж “1930 он 7сарын 17” гэж бичжээ.-Алексей-Их сайн бид үүгээр явах бүрдээ үүнийг харж чамайгаа санаж байх болно гэж Дугарбаярлан хэлэв. Түүний хэлснийг Алексей хагас дутуу ойлгож их л баярласан бололтойДугарын мөрөөр тэврэн.-Танай манай ах дүү гэв.Давааны оройд сэрүүвтэр салхитай бөгөөд Заг Байдрагийн гол алс баруунтай цэнхэртэнхарагдана. Хүүхэн нутгаа хараад сэтгэл нь хөдөлсөн бололтой байхыг ажсан Базар жуумалзанинээж-Хүүхэн гуай танай гэр харагдаж байна уу гэвэл хүүхний царай улайж-Тэр голын наад захад бий гэв.-Та ч гэртээ хариад хар хүндээ толгойгоо хага цохиулна даа гэж Базар хэлбэл хүүхэничингүйрч царайгаа буруулав.


-Замын хонгороо Заг Байдрагийн зах дээр орхиод залуу хүү Сүхбат чинь замаа хөөгөөд алгаболно доо гэж Базар, Сүхбатаар доог хийвэл Сүхбат өөрийг нь хөгшнөөр нь дайруулж хэлсэнддургүй нь хүрч-Энэ балмад залуу шүү гээд хүүхний дэргэд олон таван үг шаан паан гэхээсээ сэтгэл нь зовж-Явцгаах уу гэв.-Явъя даа гээд Дугар тэрэг өөдөө алхахад нөхөд нь бүгд л тэргэндээ орж асаацгаан давааныцаад уруу холхон зай барьж цуврав. Давааны цаад руу бартаа их гуу жалга олон болохоорАлексей түрүүлэн зам гаргаж явлаа. Давааны бэл рүү бууж явтал Базарын тэрэг элсэндсуучихав. Сүхбат хажууд нь ирээд-За дүү минь чиний баараг ч надаас илүү байх шив дээ гээд тачигнатал инээв. СүхбатБазарын машиныг татаж гаргаад цаашаа зам шулуудав. Таван машин цагаан тоос босгондовтолсоор төдхөн Байдрагийн голын хөвөөнд хот айлын гадаа ирэхэд хонь мал үргэн, нохойхуцаж сүйд майд болов. Айлын ойрхон ирээд бүгд машинаасаа бууцгааж замчилж ирсэнхүүхэн боргож байгаа нохдоо зандран хөөгөөд жолооч нарыг дагуулан гэр өөдөө явлаа.-Айлд орно. Кумыс уунаа гэж Алексей хэлээд Сүхбатын мөрийг алгадахад-Сүхбат гуай одоо яана. Хар хүн нь гэж Базар жуумалзахад Сүхбат муухай харлаа. Томхонцагаан гэрийн үүдэнд олон хүн шавааралдан ирж яваа хүмүүсийг харцгааж байв. Чөдөруяагаа тасчуулсан морь малаа хөөцөлдөн явсан хүмүүс ч эргэн ирж морь малаа бөхлөнавахуулсан зэлээ шааж байгаа харагдана. Хүүхэн том цагаан гэрийн үүдэнд жолооч нарыгдагуулан авчрахад хижээлдүү авгай саравчлан харж байснаа урагшаа алхаж-Иш охин минь хүрээд ирэв үү гээд тосон очиж магнай дээр нь үнсэв.-Сайн байцгаана уу? гэж түрүүнд явсан Сүхбат нөхдөө төлөөлөн гэрийн үүдэнд байсанхүмүүстэй мэндлээд хүүхнийг дагаад гэрт орлоо. Хүүхний эх гаднын улсаас сэтгэл зовсонбололтой охин өөдөө хялам хийн харж-Яадаг билээ. Охин минь гудас дэвс. Энэ орос улсыг... гэж үглэв.-Авгай кумыс байна гэж Алексей хүүхний орон дээр сандайлан суунгаа хэлэхэд гэрийнэзэгтэй тэвдэн.-Юу гээд байгаа юм бол доо гэв.-Манай энэ нөхөр айраг ууна гэж байна гэж Дугар хэлэв.-Ууж чаддаг байх нь ээ гэж эзэгтэй сандран хэлээд том модон хувинтай айраг хэдэн хултайавчраад,-Хүүхдүүд айраг ууна уу? Цай уух уу гэв.


-Цай юу хийх вэ? Бид айраг ууна гэж Сүхбат хэлээд том хуланд айраг хийж Алексейд өгөхөдАлексей хэд залгилснаа-Их сайн гээд дуустал нь уучихав.-Сүрхий дуртай золиг байна шүү гэж эзэгтэй хэлээд айргаар зочлохын хамт өрөм ааруулөрсөн тавагтай идээгээр дайлав. Жолооч нар тэр айлд нилээд байзанснаа цаашаа хөдөлжолон салаа Байдрагийн голыг дуртай газраа дайруулан гарч Загийн голын захад ирлээ.Таанын айрганд ходоодоо халаасан нөхөд мөн л дайруулсан боловч Сүхбат голын тэг дундсуучихав.-Сүхбатыгаа орхино байгаа энэ ч санаатай сууж хоцрох гээд байгаа юм гэж Базар бас л тохуухийж нөхдөө инээлгэв. Голын цаана хамгийн түрүүн гарсан Алексей Сүхбатын тэргийгчирэн гаргахад бусад нь тэр мөрөөр гарлаа.Тэндээс намхан толгодын дундуур давхиулсаар зам зуур дайралдах айлаас хонь худалдан авчзам заалгаж явсаар шөнө болгож нэг худгийн дэргэд ирж хонио төхөөрөн хоол хийжхоноглоод маргааш өглөө нь эртлэн хөдөлж говь талын намхан толгод дундуур явж нар цухуйхүес хязгаар хярхаг нь үл үзэгдэх их талд орж ирлээ.-Гуулингийн тал! гэж Сүхбат явуут дундаа хашгираад хурд нэмэв. Өөгүй тэр их талд таванмашин зуузай холбон уралдахад өмнөөс нь салхи сэвэлзэн сийрэг өндөр ногоо аясын салхиарбөхөлзөн найгаж нүдний хараа хүрэх алс тэртээд намхан толгод торолзоно.-Хэтэрхий хурдалж болохгүй гэж Алексей хашгираад хүчээ тэнцүүлэн нэгэн жигдийнхурдтай явахад хэн ч түүнээс түрүүлэхийг зүрхлэсэнгүй. Өргөн их талын энтээ талаас гэвгэнэт олон зуун зээр яралзан цахилсаар гарч ирлээ. Дугар зээр харахтай зэрэг хорхой ньхөдөлж энэ сайхан талд хөөвөл мөн амархан гүйцнэ дээ гэж бодон үе үе машинтай хурдаашалган уралдаж буй зээрийг харан харан явлаа. Зээр машинд нэг ойртон нэг холдон ерхоцрохгүй уралдах бөгөөд олон үеийн турш эзэгнэсэн уужимхан талд нь өөрсдөөс нь илүүхурдан хачин амьтан орж ирсэнд атаархсан мэт яралзаж машины урдуур дайран өнгөрч нөгөөталд нь гарч хэсэг зуур цооглосноо дахиад л жирийлгэнэ. Зээр таргалсан намар цаг бол чДугар тэсэж чадалгүй буудах байлаа. Зээрэн сүрэг зөндөө дагаж давхиснаа гүйцсэнгүй хэсэгхэсгээрээ тасран хоцорлоо. Таван нөхөд ер саатсангүй салхи татуулан хурдалсаар их үдийнхирд Цагаан оломын буудалд ирж буудаллаад Сүхбат Дугар хоёр Ховдын замд, Базар хоёроростойгоо Улиастай хот орохоор хөдлөв.-Тэрэг саатахгүй бол бие биеэ хүлээх явдалгүй Улаанбаатарын зүг яваарай гэж Алексейхөдлөхдөө захижээ.Дугар Сүхбат хоёр хүн амьтнаар зам заалгаж явсаар шөнө болгож хээр хоноод мөн л үүрээрхөдлөн хүн амьтангүй зэлүүд их говийн дундуур бараг л зэрэгцээд явж байлаа. Толь шигцагаан газар довтолгон явж байтал Дугарын өмнө гэнэтхэн жалга дайралдав. Яаж ч чадсангүйхарайлган ортол дугуй нь газраас хөндийрөх шиг болж таг хийн буугаад хэд муухай орилснооунтрав. Сүхбат эргийн ирмэгт тулан торомслож амжжээ.


-Яасан мэдэгддэггүй золиг вэ? гэсээр Сүхбат бууж ирлээ. Дугар буун харайж тэргээ тойронүзвэл бөгс нь яй задарсан байхад дотор палхийн суучихав. Сүхбат тойрон харснаа-Мөн тоогүй юм боллоо. Одоо яанаа гэв. Хоёулаа хамжин дамкраатаж бөгсөө салган авчүзвэл ямар ч найгүй болчихсон ажээ. Дугар санаа алдаад Сүхбатыг харвал Сүхбат урдаас ньхарснаа-За яах вэ гэв.-Яах ч арга алга. Ховдын салбарт сэлбэг хэрэглэл байдаг болов уу? Чи минь яв даа.-Чи ганцаараа энэ эзгүй хээр хэцүүдэх болов уу?-Одоо яая гэх вэ? Харин хурдан явж тус болохыг бод.Сүхбат жаал тээнэгэлзэж байснаа тээж явсан усныхаа хагасыг орхиж ер саатахыг бодсонгүйтоос татуулан явлаа.Дугар түүний хойноос бараа тасартал харж сууснаа машиныхаа сүүдэрт гудас дэвсэн хэвтлээ.Эргэн тойрон чимээ аниргүй гагцхүү царцаа л чар чар хийн дуугарах нь түүнд хань болно.Хийх юмгүй хүнд өдөр өнгөрөөх гэдэг хичнээн уйтгартай хэцүү болохыг уншигч та юун эсандах билээ. Тэнгэрийн хаяа газартай нийлж цэлийх бөгөөд үд голлосон зуны нар дээрээсэгц шарж амь тэмцүүлсэн бүгчимхэн халуун боллоо. Ам нь цангаж байсан ч энд хэд ч хонохюм билээ гэж бодон усаа уусангүй хэвтсээр байлаа. Хаашаа ч харсан бүртийх ч юмхарагдахгүй нэн уйтгартай ажээ. Ингэж лойж хэвтэж байх хойгуур Насанхүү минь төрөх гэжсандаргах байх даа. Төрөхөд нь дэргэд нь байж тус болж чадахгүй юм болов уу гэхээс явган чявмаар санагдана. Өнөө өглөө олигтой цай уугаагүй болохоор ам цангаж байна гэдэг чучиргүй, наранд халсан бүлээн уснаасаа нилээд уугаад цаг нөгцөөх санаатай машинаа тойронийш тийшээ бараа харан холхив. Хүн амьтан нутагладаггүй зэлүүд газар бололтой зээргөрөөс ч харагдсангүй амьд амьтнаас царцаа гүрвэл хоёр л элбэг байлаа. Ойр хавь айл амьтанюм уу устай газар байж магадгүй гэж бодон буугаа үүрч хойшоо явлаа. Газрын хөрс хатуувтар,жижиг хайрга чулуутай сийрэг өвстэй бөгөөд халсан газар улнаас төөнөж дээрээс нар шарна.Эргэн харж явсаар байлаа. Тэрэг нь жижгэрсээр бүр үзэгдэхгүй болов. Нар ч баруунаатонгойв. Хэтэрхий хол явбал тэргээ олохоо байгаад төөрч магадгүй гээд буцаад явлаа. Амандтүй гэх шүлсгүй болж завааран хөл цуцаж халууцаж ядарсан тул үе үе сууж амарсаар машиндээрээ ирж уснаасаа ханатал ууж юм ч идсэнгүй хэвтэв. Нар ч их талын цаагуур гэнэтхэндалд орлоо. Чанасан мах идэж бас дахин ус ууж ачаан дээрээ гарч унтахаар хэвтэж Сүхбатминь Ховдод хүрсэн болов уу? Хир хол газар бол! Тэндээс сэлбэг хэрэглэл олдохгүй болСүхбатыг ирэхээр тэргээ чирээд ч болсон Цагаан олом орохыг бодъё гэж санан тугалган хөхөнгөтэй болж харлан буй тэнгэрийг ширтсээр байлаа. Энэ үес Сүхбат гүү барьсан айлд буужхүйтэн айраг ууж хээр хаягдсан нөхрөө огтхон ч бодсон шинжгүй тэндээ хонохооршийдсэнийг Дугар хэрхэн мэдэх билээ.Муу санаат золиг эзгүй хээр хатаж үхвэл үхэг над юуны хамаатай, олон жилийн өс хонзонгооодоо л авах цаг болсон гэж Сүхбат бодож явсан боловч хол замд хамт гараад ийм муухай санааагуулж явдаг хэтэрхий эвгүй санагдан цаашаа явах гэтэл нэгд зам мэдэхгүй хоёрт тэр хот


айлынхан машин тэрэг ер үзээгүй байсан тул ихэд сонирхон түүнийг хонож өнжөөд яв гэжгуйсны дээр хэд хэдэн залуу аятайхан хүүхэн байсан тул бас юу магад вэ гэж горьдож альөдөр очсон боловч явсангүй айрагдсаар шөнө болгожээ.Үдшийн тэнгэрт ов тов од гарч ирлээ. Дугар тодхон гарч буй оддыг тоолон тоолсоор нүд ньхөшилдөн нэг мэдэхнээ унтчихжээ. Чимээ анир огтгүй нойронд нь саад болох зүйл ербайсангүй тул өглөө болтол унтав. Өглөөний тунгалаг нар тусангуут бөх нойрноос сэржхамгийн түрүүн баруун тийшээ харахад Сүхбатын тэрэгний мөр жирийсээр холдон алгаболсон тэр зүгээс юу ч харагдсангүй. Гурван чулуу тулж аяны тогоогоо тавьж цай чанав. Ус ньнилээд багадсан тул сэтгэл баахан зовуурьтай байлаа. Бас л халуун өдөр болох төлөвтэй ажээ.Цайгаа уугаад халуун шатахаас өмнө ачааныхаа бүтээлгийг буулган сүүдэр барьж хэвтлээ.Хэзээ л машин дугараад тоос босох бол гэж тэсгэлгүй хүлээж чих тавин чагнаж, босож явсанч үгүй ам нь цангахаар уснаасаа балга балга уусаар тэр өдрийг арай гэж өнгөрөөв. Ингэжсаатна гэж мэдээгүй болохоор Цагаан оломоос бага ус тээж гарсандаа харамсах авч өнөөшөнө юм уу? Маргааш өглөөнөөс хэтрэхгүй Сүхбатыг ирнэ гэж сэтгэлээ хууран цай ччанасангүй жаал ус ууж мах боорцог идээд унтахаар хэвтэв. Нойр нь ер хүрэхгүй болохоор амнь ч цангаад болдоггүй. Алсын чимээ чагнан хэвтэхэд машин дуугарах шиг болохоор яаранөндийж харвал нэлэмгэр их тал харлан хүнхийж юу ч харагдахгүй бөгөөд сэтгэлийг ньхуурсан машин дуу ч намдана. Шөнө дундын хир ам нь тэсэшгүй цангаад байхаар үлдсэнусаа бүгдийг ууж дуг хийвч цочин сэрж чимээ чагнан байсаар уйтгарт өглөөтэй дахин золгов.Ам цангасан хэвээр. Усаа бүгдийг уусандаа харамсаж хэрэв өнөөдөр Сүхбат ирэхгүй болхатаж үхнэ гэхээс аймшиг төрж машинаасаа бууц хүрзээ аван жалга уруудаж явсаар хэсэгдэрстэй газар ирж ус гарч магадгүй гэж горилон ухаж эхлэв. Нар ч гарч төдхөн дээшээ хөөрчхалуун шатав. Хөлс гоожин гашуун юм аманд орж улам ч ам цангаана. Ухсаар байв. Улааншаргал хуурай шороо гарах бөгөөд ер нь ус гарах шинж алга. Өөрийгөө далд ортол ухахадчийгтэй шороо гарсанд урамшин ухсаар сүүлдээ ядарч туйлдан тэнхээ тамир барагдаж үе үеамран ухах авч горьдлого байсангүй. Харин нүхэн дотор овоо сэрүүн байхаар түүнээсээгарсангүй суусаар байлаа. Дахиад л ухав. Шороогоо дээш гаргаж чадахаа байж хүрз ньхүрэхээ болив. Чийгтэй шороо гаравч ус гарна гэж сэтгэлээ хуурч хүчээ дэмий гарздахынхэрэггүй гэдгээ мэдэж арга баран чийгтэй шороо элгэндээ наагаад суухад сэрүү татан тун чсайхан болно. Шороо нь удалгүй халахаар дахиад л нойтон шороогоор элгээ дарж нүхэндээсуусаар бөгөөд нүд нь бүрэлзээд чих нь шуугиад машин ч дүнгэнэх шиг болно. Олон дахинхууртсан болохоор сүүлдээ өндийж харахаа ч байчихав. Ингэж сууж байтал гэнэт нэгэн бодолтөрж Сүхбат надаас дээр үеийн өшөө хонзонгоо авч хатааж алахаар шийдсэн юм биш байгаа.Ямар ч гэсэн би ингээд л хатаж үхдэг байжээ. Намайг үхэхээр өнчин хүүхэдтэй бэлбэсэнэхнэр энэ ертөнцийг яаж барна даа гэхээс уйлмаар болов. Гэвч нулимс нь гарсангүй нүд ньаргана.Сүхбат үнэхээр тэгж муу санаалсан бол хүлээгээд нэмэргүй гэж бодоод нүхнээсээ гарчгуйвлан явсаар машиныхаа дэргэд ирж эвдэрхий бөгсөө задлан засах гэж оролдов. Золигийгхэрэггүй л хүлээж хайран цагаа дэмий үрлээ гэж гэмшин бодлоо. Бөгс нь засвар авахынянзгүй эвдэрсэн мэт санагдана. Ам цангаж туйлдаж ядарсан гэж жигтэйхэн. Оролдоод лбайв. Янз бүрийн эрэг шураг урт богино төмөр тааруулж боож багласаар цаг өнгөрөхийг чмэдсэнгүй. Уяатай юм шиг мэлтийж байсан нар шингэж овоо сэрүүн боллоо. Задалсан бөгсөөдахин угсрах гэтэл тэнхээ тамир ч байсангүй. Бас ч бүрий болчихоор хэвтэв.


Сүхбат явсны гурав дахь шөнө нь энэ билээ. Энэ шөнө Сүхбат ойртож явсан боловч очихзамдаа хоносон айлдаа ирж айраг ууж наргисаар өглөө болгожээ.Голын ус шуугиад хажуугаар нь мэлтэлзэн урсаад ирэх шиг ч болно. Ухаан нь орон гаранэлий балай болсон ч юм шиг бие нь нэг л хачин болжээ. Нүдээ аниад унтаж байгаа юм уу,зүүдэлж байна уу, сэрүүн байна уу гэдгээ ухааран мэдсэнгүй үймэрсээр нар гарсныг л мэдэв.Нүдээ нээгээд харсан чинь их л ойрхон тунгалаг нуур мэлтэлзэж байлаа. Уруулаа шилэмдэнөндийтөл нуур хэдэн хэсэг болон сарнив. Хуурамч нуур зэрэглээ ядарсан эрээр ийн тогложбайгааг ухаарав.Дугар хүчээ шавхан байж бөгсөө угсраад машинаа асаав. Ижил дасал болсон машины ньнүргээнт дуу аврагч цуурай болон сонсдож өөртөө баймгүй хүч гаргаснаа бүүр түүрхэнухаарч араа залган ухасхийн жалганаас гараад ухаан алдав. Гэсэн ч залуураа чанга зуурсаарбайв. Энэ үес Сүхбат ирснийг мэдсэнгүй.* * *Дугар Сүхбат хоёр хориод хоноод Улаанбаатар хотын бараа харлаа. Дугар гэртээ ойртох тусамулам яарч дэгэлзсээр ачиж ирсэн бараагаа буулгачихаад баазаараа ч орсонгүй шуудхан лгэртээ ирвэл хашаа нь цоожтой байхаар дотор нь палхийж хэсэг харж байснаа Егортойуулзахаар жолоочийн сургууль өөд явлаа. Монголтранс улам өргөжиж Дугар нэгдүгээр баазадочсон бөгөөд Егоров монголтрансын харьяанд байгуулсан жолоочийн сургуульд багшлахболсон ажээ.Жолоочийн сургуулийн хичээл тарсан бололтой олон залуучууд шуугилдан хашаан дотроотоглож байлаа. Егорыг сураглавал мэдэх хүн байсангүйд урам хугаран буцлаа. Насанхүү миньтөрсөн юм болов уу? Гадуур явсан юм биш байгаа гэж бодоод гэрийнхээ гадаа дахин ирвэлбас л цоожтой тул хаачихаа мэдэлгүй хэсэг хүлээснээ бааз өөдөө явлаа. Нэг гудамжаар ороодявж байтал урдаас нь шинэхэн ЗИС гарч ирээд зөрөх гэснээ яг хийтэл тооромслон-Хүүе Дугар гуай гэж дуудав. Дугар тэргээ зогсоож эргэж харвал Базар инээсээр машинаасаабууж гүйн ирээд,-Сайн явав уу? Хэзээ ирэв? Яасан уддаг юм бэ? гэв.-Дөнгөж сая ирээд гэснээ юу гэх бол гэж Базарын амыг харав.-Бид бүр сонинтой. Насанхүү эгч амаржсан.-Аа тийм үү? Тэгээд?-Би түрүүн эргэж очсон-Хаана байгаа юм бэ?-Эрүүлийг хамгаалах газар.


-Бие нь ямар байна.-Зүгээр сайн байгаа. Хүү гарсан шүү. Та яагаад удав?-Аа би бүр балрах дөхсөн. Дараа яринаа. Ээж хөдөө гарсан юм бол уу?-Тийм гэнээ. Бидний ирсний маргааш Насанхүү эгч хүүхдээ гаргах болоод Егор багш бидхоёр эмнэлэгт хүргэж өгсөн л дөө.-Яасан ачтай тустай улс вэ? Эмнэлгээс хэзээ гэрт нь хариулах юм бол?-Орос эмч нь маргааш нөгөөдрөөс гаргана гэж ярьсан.-За тэгвэл би тэр эмнэлэг дээр очъё.-Таныг үргэлж л сураглаад байдаг юм.Дугар Базараас салж явахдаа айх гайхах зэрэгцэн байсан хүнд бодлоосоо салж хүүтэйболсон, би эцэг хүн гэхээс л их халуун дотно хайр хүрмээр санагдана. Тийн явсаар ардынүлгэр жишээ эмнэлэг гэж үүдэн дээрээ бичигтэй цагаан байшингийн дэргэд машинаазогсоогоод дотогшоо орвол олон хүн байлаа. Хэнээс нь асуудаг билээ гэж гайхан харжбайтал,-Дугар! гэж хүн дуудав. Харвал Егор олон хүний дундаас зүтгүүлсээр тулж ирээд-Сайн явав уу? гээд гарыг нь чанга атгав.-Хэзээ ирэв?-Дөнгөж сая-Яагаад удав?-Замдаа суугаад.Егор сиймхий цагаан даавуунд боосон юмаа харж-Насанхүүг эргэх гэж явна гэж хэлэхэд Дугар ихэд баярлан ёстой л сайн хүн юм даа гэжбаярласан сэтгэлээ зөвхөн инээмсэглэлээр илэрхийлээд-Хаана байгаа юм бэ? Орж уулзъя гэхэд-Орж болдоггүй юм. Хүнээр дамжуулж юм өгч, хэл дамжуулдаг юм гэж Егор хэлэв.Хажуугаар нь цав цагаан халаад өмссөн хүүхэн өнгөрөх гэтэл Егор дуудаж мэндлээд-Энэ хүн бол Насанхүүгийн нөхөр нь. Хөдөө яваад дөнгөж сая иржээ. Та хэл хүргээч гээдбоодолтой юмаа өгөхөд хүүхэн ялдамхан инээмсэглээд цаашаа орчихов.


-За хоёулаа цонхоор харна гээд Егор Дугарыг дагуулан гадагшаа гарлаа. Егор нэг цонх өөдзаалаа. Дугар тэр цонх өөд догдлон харж байтал цагаан халаад нөмөрсөн Насанхүү цонх өөдинээсээр дөхөв. Дугар ухасхийн цонхонд нүүрээ нааж харвал хүүхний нь нүүр нөмөрсөнхалаад шигээ цав цагаан харагдахаар айж-Бие чинь зүгээр үү? гэж бараг хашгирахад давхар шилтэй цонхны цаанаас Насанхүүдуулсангүй бололтой ам нь хөдлөн юм хэлж байгаа бололтой инээмсэглэв. Дугар яая даахэдэн үг солих юмсан гэж бодож байтал Насанхүү өлгийтэй хүүхдээ өргөж харуулав. Улааннүүртэй бяцхан амьтан харагдахад Дугарын зүрх булиглан цохилж дэмий л инээнэ. Цаанааснь нэг эмэгтэй ойртон ирж Насанхүүг хөтлөн цаашаа явахад Дугар их л урамгүй Егор өөдхарлаа.-За боллоо. Чи хүүгээ үзэв үү? Одоо явъя гэж хэлэв. Егор буцах замдаа гэрийн түлхүүрийг ньөгчээ.Дугар Егорыг байранд нь хүргэж өгөөд гэртээ ирлээ. Дугарын нүднээ харагдсан яс махнытасархай тэр жижигхэн улаан амьтан миний хүү юм биз дээ, ингээд бид хоёр үртэй болох ньэнэ гэхээс зүрхийг нь ямар нэгэн халуун илч төөнөөд ч байх шиг болно. Цай чанаж уучихаадбааздаа ирж бүртгүүлээд тэргээ тавьж эхнэр төрснөө хэлж хэд хоногийн чөлөө аваад харихзамдаа өлгий л лав хэрэг болно гэж бодож хоршооноос хэдэн ам даавуу аваад төрсөн хүндхонины шинэ шөл өгдөг юм гэнэ билээ гэж гэнэт бодоод гэртээ ч харьсангүй малын зах оржнэг эм хонь авч хөтөлсөөр гэртээ ирвэл гадаа нь Базар Егор хоёр ирчихсэн хүлээгээд зогсожбайлаа.-Үгүй та чинь хониор яах нь вэ? гэж Базар асуув.-Насандаа шөл уулгадаг юм билүү гэж Дугар санаандгүй хэлбэл Базарын царай хувьсхийжзэвүүрхсэн янзтай.-Та биднийг хүн гэж бодсонгүй юм уу даа. Багш бид хоёр өчигдөрхөн хонь авсан. Минийүгээр багш минь монгол ёсыг бодож шөл өг гэсэн юм л даа. Бид ер шөлөөр таслаагүй шүү гэжтунирхсан маягтай хэлэхэд Дугар хэлэх үггүй болж доошоо харахад Егор мишилзэнинээвхийлж-Дугар. Монгол ёсоор шөл уулгаж байгаа. Харин эмч битгий их өг гэсэн гэв.-Тэгээд энэ хонийг яах вэ? гэж Дугар арга тасарсан байдалтай асуув.-Нэгэнт авснаас хойш тавиад явуулалтай биш гэж Базар хэлэв. Дугар нөхөддөө итгээгүйдээ ихл аягүйрхэн хонио хашаандаа оруулж уялаа. Егор цагаан даавуунд боодолтой юм өгч-Маргааш эмнэлгээс гарна. Май хүүхдийн өлгий гэхэд Дугар бас л бантаж үг хэлж чадсангүй.-Маргааш өглөө багш бид хоёр тэрэгтэй ирнэ шүү. Та эгчийн хувцас хунарыг бэлдээдбайгаарай гэж Базар хэлэв. Дугар сайн нөхдийнхөө сэтгэлд юм оруулчих бий гэжболгоомжлон өлгий хийх гэж авсан юмаа орон дээрээ сэмээрхэн тавьж


-Та хоёр цай уугаад яв. Би одоохон цай чаная гэжээ.* * *Базар бие дааж жолооч болоод даан удалгүй шуудангийн баазад шилжжээ. Монголтрансынхарьяа ийнхүү хоёр бааз бий болжээ. Шуудангийн бааз Гандан дээр байрлана. Дугартээврийн баазад тэрэг барьж байгаа билээ. Базар зургаан сар шахам Егорын дагалдан хийгээданхныхаа бие даасан тээврийг Алексейг дагаж таван нөхдийн хамт баруун замд яваадирснийг дээр өгүүлсэн билээ.Насанхүүг эмнэлгээс гаргалцаж гэрт нь хүргэж өгсний маргааш ажилдаа ирвэл Дэгээхүүтүүнтэй уулзахаар ирсэн байлаа. Базар жаал гайхасхийсэн боловч Дэгээхүү түүний хөлөөстолгойгий нь хүртэл харснаа-Намайг дагаад яв гэж тушаав. Базар түүнийг дагаад бараг шогших адил явсаармонголтрансын захиргаанд ирж Дэгээхүүгийн тасалгаанд дагаж орлоо. Дэгээхүүширээнийхээ ард сууж Базарыг сүрхий харснаа суу гэж гараараа дохив. Базар заасан сандалдсуугаад түүний юу хэлэхийг хүлээв.-Аль хошуу нутаг билээ гэж Дэгээхүү ширүүхэн асуулаа.-Та бид хоёр чинь нэг хошуу шүү дээ.Дэгээхүүгийн дотор зарс хийсэн боловч түүнийгээ ер мэдэгдсэнгүй их л ихэмсгээр-Ингэхэд чи хэний үр сад байна даа? гэвэл-Та намайг танихгүй байх шиг байна. Ба таныг сайн танина. Та тээр жил манай аавыг уургынулаа өгсөнгүй гээд учиргүй зодсон шүү дээ гэж Базарыг хэлэхэд Дэгээхүү их л гайхсан дүрүзүүлж-Хэзээ тэр вэ? гэв.-Би тэгэхэд бага байсан хувьсгалын өмнөх жил юмдаг. Манай аав таныг хошууны засаг ноёныхүү, угсаа замгамжлах ноён хүн гэж ярьж байсан юм. Та тэгээд манай хонины ганц хөгшинморийг голж өөр морь олж өг гэж аавыг ташуурдсан шүү дээ. Аав айхдаа айлынхаа морь гуйжтанд өгсөн гэж Базар яривал Дэгээхүүгийн нүд сүүмийж бодол болж байснаа-Чи чинь хөлст Дондогийн хүү байх нь ээ гэв.-Тийм ээ-Чи тэгээд энэ тухай хэнд хэлсэн бэ?-Сүхбат гуай Дугар гуай хоёрт л хэлсэн.-Өөр?


-Өөр хэнд ч хэлээгүй.-Дугар юу гэж байсан бэ?-Айхавтар эдээ. Нуугдаж амжсан байна шүү гэсэн.-Сүхбат юу гэсэн бэ?-Бас л тиймэрхүү юм хэлсэн байхаа. Одоо бараг мартаж орхиж, харин таныг асуухаар лсанаанд орлоо.-За Базар минь би угсаа замгамжлах хүн байсан нь үнэн гэхдээ би хуучны ноёд баядын ёсыгзөвшөөрөхгүй тэдний эсрэг тэмцэж энэ хувьсгалын ажилд оролцсон юм. Ер нь манайхувьсгалыг хийхэд угсаатай улс их оролцсон. Зарим нь урваж муухай юм хийсэн л дээ. Тэгвэлби энэ хувьсгалын ажилд чинь одоо хүртэл чин санаагаар зүтгэж явааг чи харж байгаа биздээ.-Тийм ээ!-Манай хувьсгалын ажилд чин үнэнээр зүтгэж яваа хатанбаатар Магсаржав гуай ч ван хүн.Жалханз гэгээн, Билэгсайхан гүн, хичээнгүй сайд Цэрэндорж гээд л зөндөө олон хүн бүгд лхуучин цагийн хэргэм цолтой үе залгамжилсан ноёд хувилгаад байгааг чи мэднэ. Тэгэхээрхамгийн гол нь хуучин ямар угсаатай байснаар нь бус энэ улс гүрний төлөө хэн чин санаабарьж байгаагаар нь л тэр хүнийг үнэлж цэгнэх хэрэгтэй. Намайг угсаа залгамжлах хүнбайсан гэдгийг нам засаг мэднэ. Би нуух ч үгүй. Нуух ч ёсгүй. Дугар намайг нуугдаж амжсанмуу хүн гэж санадаг байх. Харин Дугар өөрөө ямар хүн гэж чи санадаг вэ? гэж Дэгээхүүасуувал Базар чухам юу гэж хэлэхээ мэдсэнгүй бодолхийлж байснаа-Сайн мэдэхгүй юм гэлээ.-Ер нь бид хоёр нэг нутгийн хүн байна. Чи Дугартай баахан наалдаад байна даа цаадах чиньих муу хүн юм шүү.-Тэр чинь миний багшийн сайн нөхөр шүү дээ. Миний багш...-Чи мөн томоогүй байна. Чиний багш гээд байгаа тэр орос чинь цагааны оргодол юм шүү.Аягүй бол зүсээ хувиргасан тагнуул ч юм бил үү?Базар бүр гайхаж алмайрав.-Чи түүнийг мэдээгүй болоод л сайн хүн гэж боддог биз. Дугар тэр хоёр хоёулаа үл бүтэх улс.Одоо цаг ширүүн байна. Тэднээс холхон л явбал чамд дээр байх.-Бас хачин юмаа.-Энэ ертөнцөд түүнээс өөр хачин юм их бий. Дугар бол манай намын эсрэг талын хүн. Баянхудалдаачин мөнгө хүүлээгч хүний өв хөрөнгө залгамжилсан эргэлзээтэй хүн. Манай нам


тийм үл бүтэх улсыг эгнээнээсээ цэвэрлэхдээ цэвэрлэнэ.-Даргаа тэгээд бүгдийг нь бариад шоронд хийчих хэрэг үү?-Яаж ч мэднэ. Гэсэн ч чи эвлэлийн гишүүн хүн намынхаа нууцыг амь шигээ хадгалаххэрэгтэй.-За!-Миний тухайд бол нам улс сайн мэднэ. Тэр харгис цаг нэгэнт өнгөрч бид хувьсгалаарбайлдан олсон эрх чөлөөгөө хамгаалж улс гэрээ хөгжүүлэх гэж байхад хар буруу санаатанзөндөө байна.-Би Дугар гуай багш хоёрыг одоо болтол тийм муухай хүн гэж ер бодоогүй шүү.-Харин тийм ээ. Хэний яанаагүй тэгж бодож байсан чинь хүний эрээн дотроо гэдэг л үнэнюм байна. За чи нууцаа алдваа. Тэгвэл нам хувьсгалынхаа хэрэгт хор хүргэнэ шүү.Дэгээхүү, Базарын юу бодож байгааг нэвт харах гэсэн юм шиг сүрхий ширтэж байснаа-Манай хувьсгалын ажил явуулагад хор саад учруулах гэсэн муу санаатан олон байна. Ийм үеднөхөр хэн бэ? Дайсан нь аль вэ! гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Хүнийг ажил үйлсээр ньдүгнэхээс биш ам хэлээр нь үнэлж цэгнэж болдоггүй юм шүү дүү минь гэв.Базар тэндээс гарахдаа мэл гайхаж цэл хөхөрсөн байлаа.Гэнэн залууг үгээрээ итгүүлж дөнгөв бололтой гэсэн ч сайн ажиж байхгүй бол болохгүй.Үүнтэй ингэж ярьдаг ер нь зөв үү! Буруу юу! Дугар Егор хоёрын тухай үнэмших шиг болсон.Юмыг яаж мэдэх вэ! Сүхбатаар сэмхэн ажуулж байх юм шүү. Ямар нэгэн аргаар Дугарыгдөнгөвөл над айх юм ингээд алга болно. Түүнийг Сүхбатын нэрээр нударган баяны өвхөрөнгийг залгамжилсан этгээд гээд дээш нь бичвэл болох л байх гэсэн ч юм бүгдийг нь сайнбүрдүүлж ултайхан хөөцөлдөх нь дээр гэж бодож суулаа. Түүнд ямар нэгэн баяр баясгалантөрөх шиг болов.Дэгээхүү бол үнэхээр үе улиран залгамжлах засаг ноён билээ. Эцгийг нь нас барахад түүнийгноён болгох гэтэл нас нь бага юм гээд их хатны хүү өөрийн нь ахыг ноён болгосонд ихэдөшөөрхөн ахыгаа алах гэж нууцаар оролдож байсныг ах ноён мэдээд өөрөөсөө холдууланБээжин хотноо хоёр жил суулгажээ. Хүний газар баян ахынхаа хөрөнгөөр туйлж яваад буцажирэхэд хүрээнд гэ мин ирсэн билээ. Хятад хэл овоо мэдэх болохоор түүнийг си лин буугийняаманд ажилд авчээ. Ухаантай толгой болохоор олон хүнд үзэгдэхгүйг хичээн байсан чнаймаа арилжаа хийж танил болсон Сүрэнтэй хэд дахин дайралдсан ажээ. Гэ мин догшроодирэхээр хамт догширч гэмгүй хүмүүсийг баривчлан шүүлцэж эрх дураар байтал цагаан оросирж гэ мин хөөгдөхөд хамт Хиагтын зүг зугтсан боловч энэ ер нь биш болно гэж гадарлантэднээс оргож хүрээнд ирж барон жанжны талд албанд ороод удалгүй Улиастай хотодВандановт элч болон очиж хэд хонож байгаад баруун хязгаарт үүрлэсэн цагаантанд хэлхүргэхээр явж байхдаа санамсаргүй Хасбаатарын цэрэгт баригдаж хамт бүслэлтэд орсон


боловч нэг шөнийн ширүүн тулалдаанаар бүслэлтээс гарч цагааныхантай нийлэлдэн хэдхоног байлдсанаа ашиг хонжоо бага, цагааныхан хардаж сэрдээд байхаар нь хэдэн сайнморийг хулгайлан авч орон нутгийн зүг явахдаа зам зуур дайралдах айл амьтныгбалмагдуулан сандаргаж нэг бол цагааны элч нэг бол улааны элч болон газар орны байдалдтохируулан өртөө улаа хэрэглэсээр нутагтаа ирэхэд ардын нам засгийн газар Хүрээг эзэлсэнсураг дуулж ах ноёнтойгоо цаг төрийн байдлыг зөвшин ярилцаад хүрээнд орж ирээд танилнэгэн түшмэлийн дэмжлэгтэйгээр ардын засгийн сангийн яаманд бичээч болсноо удалгүйцэргийн яаманд шилжиж тэндээсээ цэргийн гараашийн дарга болсон ажээ. Шинэ засгийнгазрын зорилгод тохируулан ажилласан боловч түүний самбаа зориг арга заль нь төдий лөндөр тушаалд хүргэсэнгүй таньж мэдэх хүн ч байсангүй тэгтэл Дугар анх өөрийн нь үүхтүүхийг сонирхсоноос хойш хуучин юм нь сөхөгдөх болов уу гэж айн болгоомжилсоор авчонц юм мэдэгдсэнгүйд нэгэн үе санаа амар явсан боловч ойрноос таньж мэдэх хүн мэр сэргарч ирэхэд баахан тавгүй байх болжээ. Угсаатай ноён хүн гэдгийг аргалж болно гэж боддогбөгөөд түүнийгээ ч аргалсан тул сэтгэл зовох явдалгүй гэсэн ч гэ мингийн үед ажил хийжбайсан гэдгийг нь сэжиглэн үздэг Дугар мэдсэн байх гэхээс л яс хавталзана. Дэгээхүү гэмингийн үед үнэхээр ч дураараа загнаж өөрийгөө ноён болж чадаагүй гэж хорсож явснаамартаж хэдэн сар эрх дураараа ямар ч ноёноос илүү эрх эдэлсэн билээ. Си лин буугийняаманд олон ч гэм зэмгүй хүнийг барьж өгч нүгэл хураасан боловч тэдгээр хүмүүст зүсээбараг үзүүлээгүйдээ одоо баярлаж явдаг ажээ. Гэвч тэр үед барьж өгсөн хүнээс хэн нэг ньамьд байж болох юм гээд айн сэрдэхийн гадна Хасбаатарын цэргээс оргож цагааны талдорсныг мэдэх хүн ч гараад ирж болно гэж эмээнэ. Энэ талаар юу ч мэдэгдэхгүй болохоорсанаа амар явж урьдын хийсэн бүхнээ тас мартаж энэ төрд хүчээ өгч явтал феодалтүшмэдийн хөрөнгийг хурааж тэдний эсрэг ширүүн довтолгоон өрнөөд мах ясны тасархай ахдүүс нь үгүйрэн ядарч ардын засагт талтай гээд бараадах гэхэд намайг л битгий хөөд гэжгуйсан боловч бас тэднийгээ өрөвдөн хөрөнгө хураах ажлаар өөрийн хошуунд явсан таниххүнд аминчлан гуйж бага зэрэг аргалуулсан удаатай. Бас өөрөө олон жилийн туршхуримтлуулсан арга мэхээрээ овоо юм нууцаар хурааж амжсаны дээр шинэ тутамбайгуулагдсан цэргийн гараашийн хөрөнгө зоориноос ч нилээдийг шингээж амжсан билээ.Иймэрхүү янзаар битүү бүрхэвчинд арваад жил аргацаасан боловч хэзээ нэгэн цагт энэбүрхэвчид нэвтрэн орж болох юм тэгвэл яаж мултрах арга замаа дахин бодож гэнэн хонгорхүмүүстэй бодол саналаа ярьж өөрийн далдын нэгэн бодлоо сэм дурсан үздэг удаа ч бий.Саяхан баруун аймагт зургаан зүйлийн компанийн ажлаар явахдаа олон хүнтэй уулзажөөрийн нь далд бодолтой ижил юм бодож явдаг хүн хартай дайралдсандаа битүүхэндээбаярлаж дараагийн ажил төрлөө яг таг зөвлөн ярилцаж энэ тухай ноён байсан ахдаа сэмдуулгажээ. Хэрэв санасан санаа бодол нь биелбэл хойдын жаргал эрх ямба нь хэрхэнмандахыг төсөөлөн бодохуйяа сэтгэл уяран нулимс гарах дөхнө.* * *Базар, Дэгээхүүтэй ярилцсанаас хойш Егор Дугар хоёртой уулзахаасаа баахан хулчийж байсанч Дэгээхүүгийн үгийг дахин дахин бодох тусам их л эргэлзээтэй санагдана.Жолооч болгох гэж идэх хоол унтах нойроо хагаслан зүтгэж байсан багшаа үргэлж л тус болохгэж мэрийдэг нэг ёсны ах шиг нь болсон Дугар хоёртоо муу санах гэтэл тийм муухай юм


даанч санагдсангүй. Дэгээхүү яагаад надтай зориуд уулзаж гэм хоргүй хувьсгалч шударга хүнгэдгээ мэдүүлэх гэсэн юм бол! Энд л нэг учир байна. Хэнтэйгээ зөвлөх вэ? Дугар гуайтай луулзъя. Тэгтэл үнэхээр муу хүн байгаад намын нууцыг задруулах юм биш байгаа гэж эргэлзэнбодож учраа олохгүй тархиа зовоосоор байлаа.Дугар Насанхүү хоёр хүүдээ Өлзийсүрэн гэж нэр өгч хүү гарсны баярыг тэмдэглэн бяцханнайр хийхэд Базараас бусад нөхөд нь ирсэн билээ. Насанхүү төрснөөс хойш сар гаруй болоодажилдаа оржээ. Дугар Базартай ер дайралдахгүй байсаар өвлийн эхэн сарын шинэдийн нэгөдөр шуудан бааз дээр сураглаж очив. Базар түүнийг харангаа царай нь хачин болохыг ажсанДугар бүр ч гайхаж-За чи бүр үзэгдэхээ байгаа шив дээ. Биднийгээ яасан амархан мартах юм бэ? гэхэд саяханшуудан баазад шилжсэн Сүхбат ярианд оролцож-Мань эр авгай авах гээд завгүй болоо биз дээ гээд тас тас хөхрөв. Базарын царай улайж юу чхэлсэнгүй.-Базар минь нээрэн чи яагаад биднээс хөндийрөөв. Егор багш бид хоёр чиний тухай удталярьснаа юу ч болсон чамтай уулзъя гэж бодлоо гэж Дугар аргадах янзтай хэлэхэд Базар дуугүйгазар шагайж байснаа-Зав болохгүй л юм байна шүү гэж өөрийн биш хоолойгоор ээдрэн хэлэв. Түүнийг ярихдургүй байна гэдгийг Дугар мэдээд яръя ч гэж бодсонгүй.-Сайн нөхдөд бол уулзах зав гарах сандаа гээд зэвүү нь хүрч явах гэхэд Базар, Сүхбат, Дугархоёрыг ээлжлэн харснаа-Дугар гуай Дэгээхүү даргыг манай хошууны ноён болох ёстой хүн гэж та хоёрт хавар хэлсэнбайхаа. Тэгсэн чинь хэдүүн надтай уулзаж өөрийгөө их үнэнч шударга хүн, хуучны харгисёсыг жигшдэг гэж ярьсан юм. Бас багш та хоёрыг их муу хүн гэж... гээд ээрэхэд Дугар доогхийсэн янзтай инээвхийлж-Чи энийг л хэлэх гээд сэтгэлийн зовлон эдэлж бидний нүүрийг ч харж чадахаа байсан юмбиз дээ. Тэртэй тэргүй Дэгээхүү ямар хүн болохыг улс мэдэх байлгүй. Харин Егоров багшбид хоёрын талаар муу санаж явдаг бол тоогүй юм болжээ. Хүнээ олж нөхөрлөөрэй л дээ.Замд нь зальтай хүний идэш болж хожим нь гэмшиж суувал тусгүй байж магадгүй шүү гэжэрсхэн хэлээд явчихав. Базар түүний хойноос харж байснаа санаа алдав. Сүхбат ч ийм сониняриа дуулсандаа Дэгээхүүд сонсгох гэж машинаа асаагаад Дугараас зүг буруулан явжээ.Дэгээхүү Сүхбатыг муухай харж байснаа бичгийн ширээнээсээ хэдэн хуудас бичиг гаргажСүхбатад өгөөд-Уг нь нилээн ултай хийх байсан юм. Чи өөрөө Дугарын талаар мэдэх юмаа нэмээд өгчихнөбиз. Дугарын хөдөө байгаа малын тоо толгой хашаа байшингий нь үнэ зэргийг олж нөхөөдбичээрэй гэв. Сүхбат тэр бичгийг өвөрлөөд


-Та тэгээд яая гэж бодож байна гэвэл-Муу хүний идэш л болохгүйдээ. Дугар үнэхээр муу хүн гэдгийг чи мэдэх хойно түүнээсөшөөгөө авна уу байна уу чиний дурын хэрэг шүү дээ. Би чамд юу гэж зөвлөх вэ. Минийтухайд бол одоохондоо хөдөө гарна. Яриа шуугиан намдахаар орж ирнэ. Харин чамд хэл өгчмагадгүй шүү. Тэгвэл чи очоорой гэж Дэгээхүү хэлээд түүнийг гар гэж дохив. Сүхбат тэндээсбушуухан гарч явахдаа Дэгээхүү гэдэг маань чухам хэн бэ? гэж бодсоор Дугарын тухай тэрбичгийг гэртээ харьж тухтайхан уншихаар явлаа. Дэгээхүү гүн бодолд автан суусаар бөгөөдутсан харилцуур тачигнан дуугарахад учиргүй цочсон боловч авч чагнавал Монголтрансындарга Дорж хөдөө явсан тэрэгнүүдийн бүртгэл гаргаад авчир гэж тушаасан тул дотор ньбаахан амсхийж тойрон бүсэлсэн бөгжнөөсөө яаж мултрах аргаа бодон бодон саяындаргынхаа өгсөн үүргийг ч мартав.* * *Өвлийн шөнийн тэнгэрт одон мичид тодоос тод гялалзана. Дугар боодолтой юм барьсаар гэрөөдөө яаран явлаа. Монголтрансын хашаанаас гарахдаа эргэж харвал улаан булангийн дөрвөнцонхоор цахилгаан гэрэл гялалзан хэн нэгэн хүн гарав бололтой хаалга онгойж баян хуурхөгжмийн сайхан эгшиг чихнээ хадан олон хүн шалаа дэвслэн бүжиг хийж буй нүргээнтодхон дуулдаад хаалга хаагдахад чимээ тасрав. Мань улсууд ч үүр цайтал бүжиглэх байхдаа,яасан ч хөгжилтэй улс вэ? Эдний дунд байсаар шөнө орой болохыг мэдсэнгүй байна шүү.Насанхүү минь аль эрт ажлаасаа ирчихээд намайг хүлээж суугаа болов уу? Унтсан болов уу.Хүү минь хөгшин эхийнхээ өвөрт унтаж бүр дасах нь шив дээ. Бид хоёр зэрэг ажил хийгээдгэрийн бараа харахгүй болохоор хөгшин эхтэйгээ дасах нь хэрэгтэй гэж бодсоор явлаа. Дүнөвлийн хүйтэн жавар хацар нүүр хайрч хөлдөөх дөхнө. Өнөө шөнө европын 1931 оныг угтанмонголтрансын орос ажилчид шинэ жилийн баяраа тэмдэглэхэд Дугарыг нөхөд нь урьсанажээ. Егор Алексей нартайгаа мэдэхгүй ч гэсэн бүжиг хийж орос монгол дуу хольж хутгандуулж бас ч хэдэн шил архи хувааж уусан нь толгойд гарч өвдмөөр төлөвтэй болжээ.Дугар харанхуй дундуур тэмтчин явсаар хашааны хаалган дээр ирэхэд тооноор нь гэрэлулалзаж байлаа. Хөөрхий минь унтаагүй намайг хүлээж байх шив дээ гэж бодож яаран орволнохой нь таньж гинжээ харжигнуулан сүйд болно. Хаалга онгойх чимээнээр Насанхүүшагайж харснаа Дугарыг таньж буцаад орчихов. Дугарыг орж ирэнгүүт-Чи чинь хаашаа алга болчдог юм бэ? гэж Насанхүү айсан янзтай асуулаа. Дугар инээвхийлэнхүйтэн хошуугаар үнсээд-Чи минь унтаж чадалгүй л хүлээсээр байгаа юм уу? гэвэл-Хэл сураггүй алга болчихоод ээж бид хоёр хичнээн их айваа. Ээж хүүгээ өвөртлөөд саяханхэвтсэн гэж Насанхүү хэлэхэд-Их сонинтой. Маргааш европын шинэ жил гэнэ. Ухаандаа өнөөдөр битүүн нь юм байна лдаа. Егор багш Алексей хоёр намайг уриад гэртээ ч ирж чадсангүй улаан буланд очлоо.Тэгсэн чинь баярын хурал хийж сүүдэр ший гаргаад оросууд маань бүжиг наадам хийгээдхоол унд идээд сүйд болох юмаа. Ингэсээр байгаад зөндөө удчихлаа гэж Дугар учирлан


ярихад Насанхүү сая л амарч аль орой чанасан хоолоо халаах гэв.-Хоол хэрэггүй. Би зөндөө идсэн гээд Дугар сугавчилж авчирсан боодолтой юмаа задлан-Егор гуай хүүд минь шинэ жилийн бэлэг гэж өгсөн юм гэв. Насанхүү сонирхон үзвэлхүүхдийн тоглоом, чихэр боов байлаа. Насанхүү хүүгийнхээ бэлгийн боовноос эмтлэн амсаадЕгор гуай л хүүд минь ийм гоё бэлэг явуулж шүү. Ёстой сайн хүн. Би ч нэг сайн орос ахтайболлоо. Аль ноднин Сүхбат түүнийг муу хүн гэхэд би эргэлзэж байсан шүү. Сүхбат яагаадтэгж хэлсэн юм бол. Сүхбат бидэнд муу санасан хэвээр л юм байхдаа гэж бодов. Түүнийгдуугүй суухаар Дугар гайхан харвал-Ажилдаа ядраад л тэр байх даа. Ойрдоо бие хүндрээд байх боллоо гэж бодлогошронгуйхэлэхэд Дугарын дотор сэрд хийж-Яагаад байна. Эмчид үзүүлнэ байгаа гэвэл-Ханиад хүрээ биз. Тэгсгээд гайгүй болох байлгүй гэжээ.* * *Дугар засварын газраар орж Кононовтой уулзаад бааз дээрээ ирвэл Базар хашааны гаднахүлээж байснаа түүний бараанаар тосоод ирлээ. Дугар түүний урдаас яарамгүй очиж энэ юугэж яваа юм болдоо надтай уулзах гэж ирсэн юм болов уу гэж гайхасхийн дэргэдүүр ньөнгөрөх гэтэл,-За Дугар гуай сайн байна уу гэж мэндлэхээр Дугар зог тусаж-Сайн, сайн байна уу гэж хариу мэндлэв. Базар юм хэлэх гэснээ хажуугаар нь олон хүн яваадбайхаар ийш тийшээ харж-Хоёулаа уулзах уу гэж сулхан хэлэхэд Дугар юм хэлсэнгүй түүнийг дагав. Базар олны хөлөөсзайдуухан очиж шинэхэн ногоо цухуйсан хашааны энгэрт явган суугаад-За Дугар гуай минь та намайг юу л гэж санавал санаарай. Би тун муу хүн байна шүү гэхээрДугар учрыг сайн ололгүй гайхан харлаа.-Дэгээхүү гэж хөөний намаг намайг бүр баллаж орхилоо. Ноднин намар надтай уулзаж их юмярьсан юмаа. Тэгээд би түүний үгэнд нэгэн үе үнэмшиж сайн нөхөддөө муу санаж явснаабодоход одоо нүүр хийх газаргүй болчихоод явж байна даа гэж Базар хэлээд санаа алдав.-Яасан юм бол доо.-Ийм учиртай юмаа. Намайг тасалгаандаа дуудаж аваачаад Егор багш та хоёрыг цагааныталын хүн гээд л зөндөө юм ярьсан юм. Мань хүн өөрөө муу хүн байсан бололтой. Бодвол ихл нүгэл хийж явсан хүн юм гэнээ. Гэ мин бароны талд ч орж явсан юм байхаа. Тэгээдхаачсаныг бүү мэд алга болоод бөөн эрэл сурал болж байгаа сураг байх юм. Муу дүү чиньийм л нүгэл хийчихээд ёстой таны хэлдгээр муу хүний идэш болчихоод явж байна даа гэж


Базар ихэд гэмшсэн байртай хэлэв.-Залуу хүн аль гэндэхийг хэлэх вэ? Нэгэн цагийн эндэгдэл хойчийн чинь үйлд санамж болохбайлгүй. Бид чамайг дайсан нөхөр хоёроо ялгаж чадсанд баяр хүргэхээс өөр яахав дээ. ТэрДэгээхүү чинь гаж буруу санаатай хүн болох нь нэгэнт мэдэгдсэн болохоор цаашдаа айжсэжиглэх хэрэггүй боллоо. Анхнаасаа надад муу байсан юм. Яадаг ухаантайг хэн мэдэх вэ? Битүүнийг чинь саяхан болтол ёстой хувьсгалч сайн хүн гэж итгэж явсан юм. Тэгсэн чиньхувьсгалын багаар нүүрээ халхалсан хуучин феодал байсан юм байжээ гэж Дугар ярьснаа-Чи хөдөө их явж байна уу? гэж асуув.-Саяхан Хэнтий ороод ирсэн. Маргааш Замын үүд рүү гарна. Танайхан сайн биз дээ. Хүү ихтом болсон байх даа. Эгч ажлаа хийгээд байгаа юу.-Хүү сайн том болж л байна. Насанхүүгийн бие ойрдоо базаахгүй байна.-Яасан юм бол доо. Эмчид үзүүлсэн үү?-Амжаагүй л байна.-Эртхэн шиг үзүүлсэн нь дээр дээ.-Харин тийм ээ-Би хөдөөнөөс ирээд танайхаар очно. Эгч намайг очихоо байсанд юм саначихаагүй байгаа.-Бид хэн хэн нь юм санаж л байлаа. Одоо учрыг мэдсэнээс хойш арга нь олдоно.-Та Егор багшид хэлээрэй. Үнэндээ би маш их тусгүй зан гаргасан байна.-Сэтгэлийн бузрыг хэлж ариутгана гэдэг юм. Чи өөрөө төөрч зальтай хүний үгэнд итгэжявснаа сайн ойлгож байгаа болохоор болох нь тэр.-За их баярлалаа. Хөдөөнөөс ирээд танайд заавал очиж эгчид буруугаа хүлээнэ. Намайгирэхээс өмнө та багштай заавал уулзаж ярьсан байгаарай.-Тэгье тэгье чи сэтгэл зоволтгүй яв.Тэр хоёр салж Дугар баазаар орж хэзээ хөдөө явахаа мэдээд гэр өөдөө явах замдаа өглөөхэвтээд хоцорсон Насанхүүдээ сэтгэл зовсоор яаран ирвэл урьд ээжий нь эмчилж байсанзүүн хүрээний нэртэй сайн отчийг эх нь залж авчирсан байлаа. Насанхүү босоогүй хэвтэжбайв.Лам Насанхүүгийн судсыг нь удтал барьж юу өвдөж байгааг дахин дахин асууж баахан улаанногоон тан өгөв. Эх нь барьцанд урт хадаг арван төгрөгтэй барилаа.Дугар эхтэйгээ хамжин байж ламд сайхан цай хоол хийж өглөө. Лам хоол идэх зуур ээжийн


нь бие сүрхий сайн байгаад баярлаж байгаагаа хэлж Насанхүүг мөд зүгээр болно гээд явлаа.Ламыг гарангуут Насанхүү боодолтой олон танг харж-Үүнийг гаргаад хаячих гэв. Эх нь гайхан харснаа-Охин минь яаж байгаа чинь тэр вэ гэвэл-Ламын тангүй эдгэх байлгүй гэж Насанхүү хайнгадхан хэлэхэд-Охин минь тэгж болохгүй саяын хүн чинь энэ хотод нэртэй сайн оточ, муу ээжийг ньхичнээн олон удаа амьдруулж байлаа. Ачтай тустай хүний хайрласан танг уу! Одоохон зүгээрболно гээд нэг боодол тан өглөө. Насанхүү дургүй байсан ч эхийнхээ үгнээс зөрж чадсангүй.Тан уугаад хэвтэв. Насанхүү тан уугаад бие амарсан бололтой унтахаар нь Дугар санаа амарчхүү эх хоёртойгоо цуг их гэрт орж оройн хоолоо хийж Насанхүүдээ хэдэн бууз хийв. Насанхүүхоолоо овоо дуртай идэж биеийн халуун нь намдсан байхаар дахиад нэг тан уугаад унтав.* * *Гонзгой урт тасалгаанд олон хүн суудлаа эзлэн суусан авч дуу шуугиан нэн их, орж гарах нь чзөндөө бөгөөд тэр их шуугиан дунд үхэр буугаар буудсан ч сайн дуулдахааргүй байлаа. Дугарүймэн шуугилдах энэ олон хүний архан талаар сууж тайзны өмнүүр татсан хүрэн даалимбанхөшгийг зүрх догдлон харж байлаа. Өнөөдөр тээврийн нэгдүгээр бааз дээр ардын цэнгэлдэххүрээлэнгийнхэн ирж уран сайхан сонирхуулах гэж байгаа ажээ. Дугар Насанхүүгээ тайзандээр дуулж байхыг нэг ч хараагүй бөгөөд Насанхүү ч дургүй байдаг болохоор үзье гэжбоддоггүй байлаа. Насанхүү нэг удаа ингэж хэлсэн юмсанжээ. “Хэрэв үзэгчид дунд чамайгбайхыг харвал би ичээд дуулж бүжиглэж чадахгүй шүү” гэсэн ажээ. Өнөөдөр Дугар түүндмэдэгдэлгүй сэмээрхэн ирж үзэгдэхгүйг хичээн ийн араар сууж байгаа билээ. Насанхүүгийнбие ламын өгсөн тан уугаад овоо сэрвийсэн тул ажилдаа оржээ. Гэсэн ч зарим шөнө халуураних л ханиалгах болсон нь бараг намдахгүй шахам байлаа. Өнөө лам нь дахин үзэж өөр эмөгсөн бөгөөд түүнийг уугаад засрахгүй бол докторт үзүүлнэ гэхэд эх нь дурамжхан байдаг тулДугар үзүүлье гэж онц хүчилсэнгүй.Хүрэн даалимбан хөшиг алгуурхан нээгдэж эрэгтэй эмэгтэй олон хүн зээглэн зогссонбайлаа. Танхимд нижигнэж байсан их чимээ хоромхон зуур намдаж бүгд тайз өөд харцгаав.Хөгжмийн яруухан эгшиг чихнээ хадаж эгнэн жагссан олон хүн нэгэн зэрэг.Агуу бидний залуучуудАлдарт багш ЛенинийАсар сайхан сургаалыгАлдалгүйгээр дагацгааягэж “Ленин ба залуучууд” гэдэг дууг сүртэй сайхан дуулахад үзэж байгаа олон нижигнэтэлалга ташиж баяр хүргэв. Дараа нь хөгжимчин дуучин нэг хоёроороо ээлжлэн гарч ирээд


дуулж хуурдан олныг баясуулсаар байлаа. Дугар ганцхан л Насанхүүгээ хэзээ дуулах бол гээдхараад байвч ер гарч ирэхгүй болохоор арай бие нь өвдөөд харьсан юм биш байгаа гэжбодохоос зүрх нь түг түг цохилон явдаг юм билүү гэж бодож суутал ашгүй тайзан дээр гараадирлээ. Дугар үзчих бий гэж байдгаараа нугдайж хүний араар нуугдан чагнаж байталӨдтэй бичиг байнаа хөӨртөөгөөр дамжинаа хөӨвөл зуны зургаан сардӨөдөөс ирэх тохитой хөгэж жингэнэсэн нарийхан бөгөөд уяралтай хоолойгоор дуулахыг зүрх даран чагнав. Дугарынтанил нөхөд түүнийг ийнхүү сандран байгааг харж тэрүүхэндээ элэг доог хийнэ. Насанхүүдуулж дуусаад цаашаа эргэхэд хурсан олон машид баярлан алга таших нь ширүүн аадаршаагих мэт. Тоглолт дуусахад Дугар хамгийн түрүүн гарч Насанхүүд үзэгдэхгүйг хичээн гэрөөдөө гүйх шахам явсаар гэртээ ирж хоолоо хийж байтал Насанхүү ч ирлээ. Түүний царайцонхигор ихэд ядарсан бололтой байлаа.-Бие чинь базаахгүй байхад юунд ажилдаа явсан юм бэ? гэж Дугар асуувал Насанхүү халуунцай уух зуураа-Өглөө гайгүй байхаар нь явсан юм. Саяын тоглолтыг арайхийн дуусгаад ирлээ гээд хоол чидсэнгүй хэвтлээ. Тэр шөнө Насанхүү тун их халуурч бараг унтсангүй ламын өгсөн эмийгуугаад ч нэмэр болсонгүй цээжээр нь хатгуулан ёолсоор өглөө болгож Дугар ямар ч гэсэнэмнэлэгт үзүүлэх тухай эхтэйгээ зөвлөөд бааз дээрээ ирж ажлаасаа нэг цагийн чөлөө авчтэргээ асаагаад гэртээ ирвэл Егор ирсэн байлаа. Егор ч эмнэлэгт бушуу үзүүл гэж шаардсантул эх нь хориглож чадсангүй. Егор тэр хоёртой цуг эмнэлэг дээр ирэв. Цагаан хувцас өмссөнсайхан зантай орос эмч тэднийг баяртай хүлээн авч нэг тасалгаанд оруулан Насанхүүг удталүзэж байснаа толгой сэгсрэн юм хэлэхэд Егорын царай барсхийснээ Дугарын зовиурьтайнүүрийг харж царайгаа төв болгон-Уушиг муудсан. Эрт үзүүлэхгүй яасан бэ гэж байна. Их хүндрүүлж доордуулсан байна. Эндхэвтүүлж эмчилнэ гэж байна гэж орос монгол хольж орчуулав. Дугар яах билээ гэсэн шигНасанхүүг харвал-Тэгье тэгье хэвтэе гэжээ.* * *Насанхүү эмнэлэгт хэвтээд хориод хоносон боловч бие нь төдий л сайжрахгүй байлаа. Харинч улам турж эцээд царай нь улам л цонхийгоод байх шиг болохоор Дугар битүүхэндээ их лшаналж эмнэлгийн жижиг цагаан байшинг байнга сахиж байдаг болов. Гачигдал зовлонгообаазын даргадаа тоочин байж холын тээврээс чөлөөлөгдөж хааяа хотын дотор бараа туруузөөгөөд зав л гарвал эмнэлэг дээр ирнэ. Орос эмчийн шавь бололтой залуухан монгол эмч


-Та нар хэтрүүлсэн хойно ирсэн шүү. Маш хүнд байна. Одоогоор эдгэх эсэхийг мэдэхгүй гэжшуудхан хэлсэн нь Дугарыг аянга ниргэх адил болсон авч,-Гэсэн ч горьдлого бий. Сэтгэл санаагий нь засаж байгаарай гэж тэр эмч бас зөвлөв.Насанхүүг хэвтсэн өдрөөс нь эхлэн хамт ажилладаг цэнгэлдэх хүрээлэнгийн жүжигчид, ЕгорАлексей Базар нар өдөр бүр эргэн ирэх бөгөөд Дугарын баазынхан ч хааяа ирнэ. Харинсэтгэл нь зовоод тэр үү Сүхбат нэг ч удаа эргэж ирээгүй бөгөөд түүнийг Насанхүү ч үлүгүйлнэ. Нэг удаа Егор эмчтэй нь удтал ярьж байгаад гарч ирэхдээ үүдэнд нь хүлээж байсанДугарыг дагуулан явж-Дугар минь бид их буруудлаа даа. Ер нь найдлага муухан л болох нь шиг байна гэхэдДугарын нүдэнд нулимс бүрхэж юу гэж хэлэхээ мэдэхгүй битүүхэн мигшин уйлав.-Дүү минь уйлж унжаад хэрэггүй, эмч, болж л өгвөл эдгээнэ гэсэн гээд Егор түүнийгтайвшруулахыг оролдов. Дугар Егороос салаад Насанхүүтэйгээ уулзах гэсэн боловч эмчилгээхийж байгаа гээд оруулсангүй тул түмэн зүйлийн аймшигт бодолд хөтлөгдөн толгой гудайнгадуур баахан тэнэж Насанхүүгийнхээ дурладаг чихэр боов аваад оройхон ирэхэд хэн чтүүнийг саатуулсангүй. Насанхүү түүний хөлийн чимээнээр таньж хөдөлсөн ч үгүй.-Ойрхон суу гэж сулхан хэлэв. Дугар зүрхшсээр орны хажуу дахь мухар сандалд сууж-Яаж байна гэвэл Насанхүү хажуугаараа эргэж түүнд ойртоод-Гайгүй овоо байна гээд хайрт хүнийхээ царай хичнээн зовиуртай байгааг ажин санаа алдааднөхрөө сэргээх санаатай инээвхийлэн-Чи минь намайг сахисаар ажлаа хийдүүлэв дээ. Хүү минь ээжийгээ тоохоо байж, нэг ч удааэргэж ирдэггүй юмаа гэв.-Хүүгээ авчрах уу?-Юу хийхэв дээ.Дугар авчирсан чихэр боовоо өгөхөд Насанхүү нэг чихэр задлан хагасыг нь амандаа хийгээдхагасыг нь Дугарт өгөв. Хоёулаа юм ярьсангүй чихрээ хувааж идсээр байлаа. НасанхүүДугарын сэгсгэр ширүүн үсийг илж-Хүү минь уйлж байна уу? гэж уулзах бүрдээ асуудаг зүйлээ асуув.-Уйлахаа байсан шүү. Үхрийн сүүгээр угжиж байгаа. Одоохон ойндоо хүрэх нь бараг хоолондорох нь, ээж хүү хоёр маргааш чам дээр ирнэ гэж байгаа.-За Дугар минь би энд ирээд сар шахлаа. Дээрдсэн юм ер алга. Эмч доктор янз янзын эм чөглөө. Тариа ч хийж байна. Нугардаггүй өвчин туссан бололтой. Хоног өнгөрөх тусамдордоод байхыг бодоход би хүн болохгүй бололтой... Чи минь хөгшин эхээ нялх үрээ... гээдНасанхүүгийн нүдэнд нулимс гялтганахад Дугар уйлах шахсанаа нулимсаа хүчээр барьж


-Битгий муухай юм ярь даа. Чи заавал эдгэнэ. Эмч ч тэгж хэлсэн гэвэл Насанхүү санааалдаж,-Үхэхгүй ч байж мэднэ. Хүү та хоёрын л аз мэдэж дээ.-Энэ сайхан эмнэлэг эдгээхдээ л эдгээнэ. Чи минь сэтгэлээр уналгүй байгаарай гэж Дугаргуйв.-Ээ дээ мэдэхгүй. Эм танд нь нугарах шинжгүй байхаар л горьдлого бий гэж үү гээдНасанхүүгийн нулимс хацрыг нь даган урсахад Дугар дэмий л нулимсыг нь арчив. Гаднаассувилагч хүүхэн орж ирээд,-Дугар гуай та одоо явна байгаа. Насангийн маань амрах цаг болж гэж аргадангуй хэлэхэд-Чи минь яв даа гэж Насанхүү хэлээд чөргөр гараараа Дугарын бахим том гарыг илэв. Дугарэргэн эргэн харсаар тасалгаанаас гарлаа.Өдөр өнгөрөх тусам Насанхүүгийн бие дордсон тул Дугар Егор Алексей ээж нь цэнгэлдэххүрээлэнгийн жүжигчид ээлжээр сахих болжээ. Дугар хүүхнээ тэсэхгүй нь гэдгийг мэдсэнболовч эдгэх байгаа гэдэг горьдол үл тасрана. Дугар хүнтэй ч ярьж хөөрөхөө байж хоол унд чидэж уулгүй ээлжээр харна гэж нөхөд нь хэлэвч тэдэнтэй хамт эмнэлгээс бараг явахаа болив.Нөхрөө тийнхүү хэт их зовж шаналж байгааг хэнээс ч илүү мэдэх Насанхүү сахиж буйнөхөддөө түүнийг минь л та нар хөгжилтэй цовоо байлгаж үз гэж гуйх учир цэнгэлдэхийнхэдэн хүүхэн хамт байж сонин хачин юм ярьхад Дугар Насанхүү хоёрын сэтгэл сэргэдэгбайлаа. Хэрэв Дугар Насанхүү хоёрыг орхивол уйлж унжаад бие биеэ уруу татах учирДугарыг сахих үес заавал өөр хүн байдаг болжээ.Нэг өглөө Насанхүүгийн бие нь урьдахаа бодвол их л сайжирсан юм шиг овоо ч хоол идэж,өндийж суухтай болсонд Дугар их л баяртай байлаа. Насанхүү сахиж байгаа үерхдэг хүүхэн,Дугар хоёрыг ээлжлэн харснаа-Хүүгий минь авчирч уулзуулаач гэхэд Дугарын дотор палхийж түүнийг харвал омголтсонуруулаа долоож-Ээж хүү хоёртойгоо уулзмаар байна гэж дахин хэлэхэд Дугар дуугүйхэн гарч эмчтэй уулзажэнэ тухай хэлбэл эмч уулзуулахыг зөвшөөрөв.Дугар санд мэнд явсаар гэртээ харьж ээж хүү хоёроо аваад эмнэлэг дээр ирэхэд Базар ирсэнбайлаа. Дугар хүүгээ тэвэрсээр эхийгээ дагуулан өрөөнд сэмхэн орлоо. Насанхүү эх хүүхоёроо хараад инээх гэсэн боловч чадсангүй гараа сарвайв. Насанхүү хүүгээ чанга тэвэрчсанаа алдаад элгэндээ наав. Эх нь ойртон очиж үнсээд-Миний охин бие нь яаж байна гэж ихэд зүрхшсэн янзтай асуулаа.-Яахав дээ. Хуучнаараа л байна. Таны бие зүгээр биз дээ гэж Насанхүү асууснаа мөн л санааалдаж эхийнхээ буурал суусан үсийг илж нүүрийг нь удтал ширтэхэд эх нь цавчилгүй харж


байснаа нулимс унаган царайгаа буруулснаа охиноо тэврэн авч цурхиран уйлав.-Ээжээ та... гэж Дугар уйлаг алдан хэлж эхийнхээ мөрнөөс аяархан татахад эх нь биеэ барьжнулимсаа арчаад Насанхүүг нүүр нүдгүй үнэсээд өндийв.-Ээж минь яв даа. Ядарч орхино гэж Насанхүү хэлээд хүүгээ гөлрөн ширтэв. Эхийн ньнулимс жолоогүй юм шиг цувах авч Насанхүүг гөлийж хөдөлгөөнгүй болсон нүдээр харааднүүрээ даран гарлаа. Насанхүү хүүгээ энхрийлэн үнсээд-Иш хөөрхий минь эхгүй өнчин үлдэх үйлтэй юм байж дээ гээд тэсч чадалгүй уйлчихав.Дугар буруу харан уйлахад дэргэд нь байсан хүүхэн-Хаанаас даа хэрэггүй юм ярьж сэтгэлээ битгий зовоо гээд арай л уйлсангүй түүний үсийгилэв. Насанхүү биеэ тас барьж уйлахаа болиод-Дугар минь хоёулаа... гээд хүүхнийг харахад цэнгэлдэх хүрээлэнгийн хүүхэн бушуухан гарав.-Дугар минь ухаан саруул байгаа даа захих үгээ хэлье. Намайг аавын минь дэргэдоршуулаарай! Чи минь хүүгээ битгий өнчрүүл. Хатсан элгийг нь дэвтээж асрамжлан хайрлажнамайг орлож чадах сайн эх олж өгөөрэй. Хүүгээ сайн хүн болгож, эхээ асран жаргалтайявбал миний хүсэл гүйцэх нь тэр! гэж Насанхүү огт нь уйлсангүй хэлбэл Дугар түүний өмнөсөгдөж-Чи минь бид гурвыг яасан ч өнчрүүлэхгүй гээд уйлчихав.-Тийм ээ үхэхгүй байж ч магад хэрэв үхвэл гэж байгаа юм шүү дээ.-За.-Чи наашаа ойрт. Миний хүү чамтай мөн адилхан болж байна шүү гэж Насанхүү сулхан хэлжхүүгээ шов хийтэл үнсэж Дугарт өгөөд арайхийн өндийж Дугарыг салгалсан гараар хүзүүдэнтэвэрч хацрыг нь нулимсаараа норгон халуу оргин хатаж омголтсон уруулаараа альдайралдсан газраас нь үнсэж байснаа алгуурхан хэвтэж-Бүр ядарчихлаа. Чи минь хүүгээ аваад яв даа гэв. Дугар хүүгээ тэвэрсээр доголон нулимстайгарч ирэхэд Базар угтан очиж-Яаж байна гэв. Дугар түүнийг гөлрөн харснаа-Муухан л байна шүү гээд хүлээж байсан эхдээ хүүгээ өгч-Та хоёр минь харина уу даа. Эндээ жаал байзнах уу гэвэл-Жаал харзная гэж эх нь хэлээд сандал дээр суулаа.-Би Егов багшид хэлээд ирэх үү дээ гэж Базар хэлээд үүд рүү явлаа. Сахиж байсан хүүхэн чажлын газрынхандаа хэл хүргээд Насанхүү дээр орлоо. Сувилагч хүүхэн орос эмч хоёр хурдан


алхалсаар Насанхүүгийн өрөөнд орчихов. Дугар эмчийг гарч ирэхийг хүлээн хэсэг зогссоноохаалгыг аяархан татаж орох гэвэл сувилагч хүүхэн шагайж-Та жаахан хүлээхгүй юү? Эмч үзэж байна гэв. Дугар ухран эхийнхээ дэргэд очвол-Хүү минь горьдлого өнгөрсөн байх. Нүд нь нэг л биш болсон байдаг шүү гэж эх нь хэлэхэдДугарын зүрхийг төмөр хайраад авах шиг болж бие нь агзгасхийж өвдгөөрөө нугарах дөхөв.Сахиж байсан хүүхэн уйлсаар гарч ирээд Дугарыг тэврэхэд Дугар ухасхийн өрөөнд орчихлоо.-Ухаан алджээ. Амь тариа хийсэн гэж сувилагч шивнэв. Дугар чичирсээр орны нь дэргэдочиж нөмөрч байгаа цагаан даавуунаас цагаан болсон царайгий нь нулимст нүдээр гөлрөнширтэхэд Насанхүү огцомхон амьсгалж байснаа нүдээ нээж Дугарыг хараад гараа сарвайхадДугар гары нь барьж нулимсаа ч арчсангүй тонгойв.-Дугар минь... чи бид хоёрын жаргал... ийм богино... За миний хүү... жаргалтай... гээд гар ньсулдайн унжихад Дугар хашгирах гээд чадсангүй амаа ангайн нүд нь аймшигтай эргэлдэнхадуурт дайралдсан өвс адил сөхрөн унахад эмч сандран түүнийг өргөн гадагшаа гаргахадхоёр хүн дамжлан аваачив. Эх нь босон харайж хүүгээ чаралтал элгэндээ нааж үүд рүүтэмүүлэхэд хүмүүс оруулсангүй.-Битгий сандарцагаа. Тариа хийж байна. Одоохон зүгээр болно гэж сувилагч яаран хэлэхэд эхнь ухарч, горьдсон нүдээр харав. Дугар ч ухаан орж эхийнхээ мөрийг түшин уйлав. Эмч нарсандралдан нааш цааш гүйж хүн оруулахгүй л байв. Тэгтэл Егор Алексей нар цэнгэлдэххүрээлэнгийнхэн ирцгээв. Тэд Дугарыг тайвшруулах сайхан үг хэлнэ. Дугар хаалга өөдгорьдон харж байтал эмч гарч ирээд санаа алдан Дугарын мөрөн дээр гараа тавьж,-Даанч дийлсэнгүйдээ гэхэд Дугар босон харайж хаалга өөд хэд алхсанаа ухаан алдаж шаландээр писхийтэл унав. Уйлсан орилсон олон хүн Дугарыг өргөн босгож эмч түүнд ухааноруулах эм үнэртүүлэв. Дугар муухан ухаан ороод “Хөөрхий минь намайг орхиод явчихав уу?Би одоо яах вэ? гээд энгэр заамаа уран, нүүрээ самардан орилж чарлахад хүмүүс яаж ччадсангүй дор бүрнээ уйлцгаана. Эх нь уйлсан ч үгүй нүд нь гөлрөн хүүгээ тэвэрсээр зогсожбайснаа хүүгээ хажуу дахь хүнд өгөөд Дугарын нулимсыг арчиж-Миний хүү битгий уйл. Уйллаа гээд босож ирэхгүйгээс хойш... Чи бид хоёрыг яасан хайрлажүздэггүй хорвоо вэ? Гомдож хохирсон бид хоёрт ийм олон сайн нөхөд сайхан хүү үлдсэн шүүдээ. Хүү минь ухаантай хүн... Бид хоёрын л заяа дутсанаас ингэж өнчирлөө гэж уйлагнанхэлээд Дугарын сэгсийсэн үсийг илж-Хөөрхий минь амьтны үрийг ингэж өнчрүүлэх гэж. Өвчинд баригдсан би л оронд нь үхэхминь яалаа гээд уйлснаа биеэ тун ч хүчлэн барьж байгаа бололтой бослоо.-Харья даа хүү минь гэж Дугарын гараас татав.-Эр хүн зовох цагт хатуужих хэрэгтэй. Хүүгээ бод, эхээ бод. Ээж чинь хичнээн зоригтойбайгааг хар л даа гэж Егоров хэлээд түүнийг сугадав. Дугар үүд рүү алхсанаа


-Би орж хараад ирье л дээ гээд хайрт хүнийхээ байгаа өрөө руу ороход хүмүүс хориглосонгүй.Дугар нилээд удаж байснаа нулимс цувуулсаар гарч ирлээ. Түүний толгой хов хоосон болсонюм шиг юу ч бодогдож санагдахгүй болж тэнгэр бүүдийн гадаа хичнээн тунгалаг дулаанбайсан ч тэнгэрийн хаяа харлан бүгчим бүрхэг юм шиг санагдана. Уй гашууд баригдсан олонхүн Базарын машинд суугаад гэрт нь ирлээ. Дугар гэртээ оронгуут талийгаачийнхаа дээлхувцсыг зуураад уйлав. Эх нь гал түлж цай хоол бэлдэхэд цэнгэлдэхийн хүүхнүүд тус болов.-Миний хүү биеэ барь! Энэ олон сайхан улс бидний уй гашууг хуваалцаж байна шүү дээ.Охин минь яасан их буянтай хүн байж вэ? ийм олон сайхан нөхөдтэй байж шүү дээ гэж эх ньсургамжлахад Дугар биеэ барих гэж бодовч чадалгүй уйлсаар сууна. Базар Егор хоёрцэнгэлдэхийн хэдэн хүн эхтэй нь аяархан зөвлөж хэрхэн яаж оршуулах, явдал суудлын талаарярилцана. Өглөөхөн л дуугий нь сонсож халуу оргисон гарыг нь атгаж суусандаа гэхээсДугарын гол харлаж зүрх нь чимчигнэн өвдөж нулимс нь зогсоо жолоогүй гоожно. Хүмүүстэдэнд хань болж өдөржингөө байгаад үдэш болохоор явцгаав. Дугарт хань болж Егор Базарцэнгэлдэхийн хоёр хүүхэн үлдэв.-Ээжээ унтаж амар даа. Муу ээжийгээ зөндөө их ядраачихлаа гэж Дугар хэлбэл-Яах вэ хүү минь зовлон миний өвчнийг эдгээсэн юм. Миний хүү ямар хоол идэх вэ? Ээж ньхийж өгье гээд эх нь аргадахад Дугар дуугарсангүй гөлийн суусаар байлаа.-Үхэж төрнө гэдэг өнгөт ертөнцийн жам шүү дээ. Үйлийн үр л бид гурвыг даанчхайрласангүй гэж эх нь үглээд хүүгээ өгч,-Хүүгээ өвөртлөөд хэвт. Ээж нь сайхан хоол хийнэ гэв. Дугар нялх үрээ тэврэн үе үечимээгүйхэн уйлсаар байв. Эх нь хоёр хүүхэнтэй хамжин хоол хийв. Бүгдээрээ хоол идсэн чтухтай идсэнгүй аягатай хоолоо дутуу орхив.-Ээж нь одоо дандаа энд байна гэж эх нь хэлээд сүү халааж зээ хүүгээ угжаад унтуулав. Дугарэхдээ ор засаж хэвтүүлэв. Дугар өөрийн зовлонг хуваалцан дэргэд нь байгаа дөрвөн хүнээбайгаа эсэхийг ч анзаарсангүй сэм сэмхэн уйлж огт хөдөлсөнгүй, хормын төдий ч дугхийсэнгүй зовлонгоо эдэлсээр үүр цайлгав. Ингээд газар дээр ганц нялх үртэй, өвчтэйэхтэйгээ үлдэнэ гэж даанч бодоогүй эцсийн мөч болтол эдгэнэ гэж хууртан бодсоор байснаасанах бүр амьд явахын хэрэггүй бодогдох авч өөдсөн чинээ үрээ хараад төрсөн хүү шигээхайралдаг хадам эхээ бодоод амьд явах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарав.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГНамрын цагаан наран үд голлов. Огторгуйд хумсын чинээн үүлгүй тул нар хүчтэй шарна.Дугар ар зооноосоо наранд шаруулан хөлс гарах боловч ер амсхийсэнгүй тэргээ арчижцэвэрлэн тосолж байлаа. Баазын хашаанд хөл хөөрцөг урьдын адил их, машин нааш цаашсүлжилдэн дохиогоо үе үе орилуулан зарим нь хашаанаас гарахад зарим нь орж ирнэ.Дугарыг удахгүй холын тээвэрт явуулах болсон тул ийнхүү бэлдэж байгаа ажээ. Баазынзахиргаа түүнд учирсан гай зовлонг хамт хуваалцаж өнгөрсөн хэдэн сарын турш холынтээвэрт ер явуулаагүй билээ. Хүү нь хөгшин эхтэйгээ бүр дасаж хоолонд сайн орсон бөгөөдДугарыг төдий л тоохгүй болсон тул тэр хоёрыг орхиод явахад ер сэтгэл зоволтгүй болжээ.Ийм болохоор алийн болгон улсын ажлаас хойш суухав даа. Хөөрхий минь дандаа л улсынажил гэж хэвтэрт ортлоо зүтгэж байсан юмсан. Би ажлаа сайн хийж байвал талийгаачидминь дурсгал болох байх гэж бодно. Баазын дарга нь өчигдөр уулзаад аж амьдралын нь тухайасууж боломжтой бол тээвэрт явна уу гэхээр Дугар дуртай зөвшөөрсөн ажээ. Хүүгээ томболохоор кабиндаа суулгаад явна даа гэхэд сэтгэл хоргодох юмгүй санагдана. Машинаа арчижтосолж гүйцээд халуун наранд бараг хагас өдрийн турш шаруулсандаа толгой нь өвдөжбайгаагаа мэдэж тэрэгний сүүдэрт сууж тамхи татав. Өнчрөн хоцорсон тэр нэгэн хар өдрөөсхойш Дугар тамхинд орж зав зай л гарвал савсуулж суудаг болжээ. Намрын хурц нар шарсантунгалаг өдөр байсан ч тэнгэрийн хаяа бүүдийн сүүмийж дэлхий ертөнц тэр аяараа хархүрээ татсан ч юм шиг түүний нүдийг сиймхий хар даавуугаар боосон мэт санагдах ньхэвээрээ байлаа. Хэзээ ч мартагдашгүй хайрт хүнээсээ хагацсан тэр мөчөөс эхлэн Дугарт энэертөнц ийм бүрхэг сүүмгэр харагдсан билээ. Дугар тамхиа шуналтай татаж суутал Сүхбатдэргэд нь ирж суугаад-За сонин юу байна даа гэв.-Онц ч юм алгаа. Хэд хоногоос тээвэрт явах гэж байна. Чи ч өдөр шөнөгүй л яваад байна уу?Ер үзэгдэхгүй юм гэж Дугар асуувал Сүхбат өврөөсөө тамхи гарган асааж утаагий нь их лмаягтай угалзлуулан үлээж-Гэлдэрч л байна. Өндөрхаан ороод өнөө өглөө ирсэн гэв.-Хөдөөгүүр сонин юу байна?-Намын наймдугаар их хурлын шийдвэрийг биелүүлж нударган баячуулыг ч ганц болгожбайна даа. Эрхийг нь хасаад хөрөнгийг нь дахин хураагаад хамтралд ч оруулахгүй хавчижбайна.-Тэр ч аргагүй.Сүхбат тамхиа сорон их л бодол болсон янзтай байснаа ийш тийшээ харж ойр хавь хүнгүйболохоор Дугарт ойртон-Дугар минь энүүхэндээ гэхэд чи минь бодолтой л байгаарай гэвэл Дугар гайхан өөдөөс ньхарж


-Юу? гэвэл-Чамайг зарим хүн баахан хялайж хардаг шүү дээ. Би олон жил үерхэж зан зангаа авалцсаныхувьд л хэлж байна. Чамайг чинь Сүрэн гуайн өвийг залгамжилсан зэгсэн хөрөнгөтэйнударган баячуултай сүлбээтэй гээд л хүмүүс хэл амаа билүүдээд байдаг болсон байдаг шүүгэж Сүхбат хэлэв. Энэ үг Дугарт их л эвгүй санагдсан боловч-Гайгүй байх даа. Миний байдлыг улс амьтан эрхбиш мэдэх байлгүй гэвэл-Тэр ч тийм ээ. Гэсэн ч юмыг яаж мэдэх вэ? Бодолтой байхад ер гэм болохгүй гээд Сүхбатчимээгүй болчихов.Энэ хүн яагаад ингэж хэлэв. Над үнэн сайн санаанаас хэлэв үү? Өөр нэгэн бодол байна уу?Нээрэн намайг ч зарим хүн баахан хүйтэн харддаг юм билээ. Муу санаатай хүн элдвээр хэлжбайж мэдэх юм шүү гэж Дугар бодож суутал Сүхбат түүний бодлыг тааж мэдсэн бололтой.-Сүрэн гуайн хашаа байшин чиний нэр дээр үлдсэн биз дээ. Чи хадам ээжтэйгээ их бага хоёргэртэй байгаа. Бас хөдөө олон малтай юм гэнэ. Байшиндаа зөндөө их эд хогшил хураасан юмгэнэ гээд л муу улс ярьж байхыг би сонссон. Ийм баян нударган хүн манай эгнээнд байжулсын ажил хийж байдаг ямар учиртай юм бэ? Яагаад одоо болтол байлгаад байна. Цэвэрлэхболоогүй юм уу ч гэх шиг эвгүй яриа ойрдоо дуулдаад байхаар сэтгэл зовоод чамд хэлье гэжбодсон юм гэв. Дугар бодлогошрон эргэлзэх гайхах хослов. Үүний хэлдэг ч яах аргагүй үнэнбайх. Гэсэн ч үхэж үрэгдсэн хүний хойноос хөөцөлдмөөргүй сэн. Энэ хэзээний хомхой золигийм үеийг тааруулан хашаа байшинг минь салгах гэж байгаа юм биш байгаа гэх бодол гэнэттөрж,-Тэгвэл хашаа байшингаа худалддаг юм билүү. Хэн ч авна гэж дээ гэвэл Сүхбатын нүд сэргэхшиг болж-Өвгөн чинь аргалчихая. Хашаа байшин сурсан хүн зөндөө л байна. Харин ямар үнээр өгөхөөл над хэлээрэй гэхээр Дугарын түрүүний бодож байсантай яг нийлсэн тул зэвүү нь хүрч-Уг нь залгамжлах хүнтэй юм шүү дээ. Хөөрхий хөгшин, зээ хүүдээ үлдээж орхисон юмыг бидур мэдэн худалдаад ч яахав. Хураавал хураана биз. Хураахгүй бол миний хүү том болоод энэхашаанд төрж өссөн юм гэж өнчин зүрхээ тэжээж яваг гэж шуудхан хэлээд бослоо.-Өөрөө л мэд дээ. Өөрт ч үгүй хүнд ч үгүй дэмий хураагдахаар хэд гурван төгрөгөөр өгчихвөлуг нь чамд хэрэг болох л байсан гэж Сүхбат хэлэхэд Дугар юу ч хэлсэнгүй явчихав. Сүхбатхойноос нь харж инээд ч хүрэх шиг болж мань эр бас л сэхүүн хэвээрээ байх шив дээ. Заяахав харж л байя. Хашаа байшин ч үгүй алба ажил ч үгүй болчихоод яаж зовж явахыг чиньүзэх цаг холгүй биз гэж бодоод баазын даргын өрөө өөд явлаа.* * *Насанхүүг өнгөрснөөс хойш их гэрээ хурааж байшиндаа хийгээд хадам эхтэйгээ хамт байхболсны дээр сайн нөхөр Базарыг гуйж гэртээ оруулсан билээ. Базар хөдөө шуудан хүргэхээр


яваад эзгүй байсан тул Дугар эх хүү хоёртойгоо л ойр зуурхан юм ярихаас хэтрэхгүйдээбаахан уйдаж байлаа. Холын тээвэрт явах зарим нөхдийн тэрэг засвартай байсан тул Дугархэд хоног онц ажилгүй хүлээж байлаа. Арваад хоногийн өмнө Сүхбаттай ярьснаа санаж бас чойр хавийн хөрөнгөтэй баян айлын хөрөнгийг хурааж байна гэж дуулсан болохоор сэтгэлтүгшиж нэг өдөр байшиндаа орж чухам юу байгааг сайн үзвэл хадам эцгий нь борлуулжамжаагүй хэдэн хунз цай савтай тампуутай гурил будаа нилээд байлаа. Энэ ч яахав биднийхоол ундны зүйл арай хураахгүй биз гэж санан их гэрийн том ган тулгыг гэртээ оруулжзуухны ард тавиад гал түлэхэд эх нь их л гайхсан бололтой харж байлаа.-Ээжээ! Хүү минь буянтай аавын гал голомтыг унтраалгүй байлгах сайн хүн болно биз.Хоёулаа хүүдээ том болохоор нь учрыг хэлнэ гэхэд эхийн сэтгэл уяран санаа алдав.Дугар аавынхаа хэрэглэж байсан хэдэн мөнгөн аяга дэрлэж байсан жинтүү, эмээл хазаармөн Насанхүүгийнхээ эмээл хазаар, байшинд байсан дээл хувцсыг нь оруулж ирээд авдарсавандаа хийгээд сэтгэл санаа нь нэг л тогтвор алдан байгааг эх нь ажсан боловч өрөвдөөд юуч хэлсэнгүй.-Ээжээ! Бид гурвын хайрлаж байх эд хогшил маань ердөө энэ шүү дээ гэж Дугар хэлэхэд эх ньдуугүйхэн л толгой дохив. Хүү минь өнөөдөр юу болов. Урьд нь ингэдэггүй юмсан. Хөөрхийталийгч л сэтгэлд нь орж дээ. Би юунд нь үхэхгүй салгалаад байдаг юм бол. Охины орондүхсэн бол дээр байх сан даа. Үхье гэтэл өнөө олон жил зовоосон өвчин алга болдог байнашүү. Эдэлсэн зовлон өвчнийг минь эдгээх эм болж дээ. Зээ хүүгээ асарч энэ ерөөлөөручирсан сайн хүнд хэд хоног ч болсон бараа болж явах сан гэж бодно. Дугар өөрийн санаандорсон хайртай юмаа гэртээ оруулаад санаа нь амарсан бололтой инээвхийлээд эхийнхээ орыгзасав.-Миний хүү унт даа гэж эх нь аяархан хэлээд зээ хүүгээ тэврээд хэвтэв. Дугар ч унтахаархэвтэх гэтэл хүн хаалга балбаж нохой нь уурсан хуцав.-Базар хүү ирэв үү гэж эх нь өндийхөд-Биш байхаа мөн бол гарз минь ингэж муухай загнахгүй сан гэж Дугар хэлээд гарав. Эх нь чтанихгүй хүн ирлээ гэдгийг мэдээд босож хувцаслав. Дугар хаалганыхаа дэргэд ирээд-Хэн бэ? гэвэл-Тайл! Бид албаны улс байна гэх зандрангуй дуу гарахаар дотор нь палхийсэн боловчхаалганыхаа оньсыг яаран мултлав. Харанхуй дунд гурван хүн сүүтэгнэн орж ирээдтүрүүлсэн нэг нь-Танайх Дугарынх мөн үү? гэв.-Тийм ээ гэж Дугар хариу өчвөл ирсэн хүмүүс дахин юм асуусангүй гэр өөд нь явахад Дугарэвгүй юм бодсоор гэртээ тэр хүмүүсийг оруулав. Дугар баргар царайлсан гурван хүнийгайсан нүдээр харж яах учраа олсонгүй харин эх нь гал түлж цай чанах гэвэл


-Авгай цай хэрэггүй гэж гурван хүний нэг нь хэлснээ Дугарыг хялам хийн харж-Танай хөрөнгийг хураахаар ирлээ гэв.-Яагаад тэр билээ гэж Дугар дуулдах төдий асуувал тэр хүн муухай харснаа-Нударган баячуулын эсрэг манай нам тэмцэж байгааг чи мэдэх үү?-Би нударган бишээ.-Бид мэднэ. 1929 онд танай хөрөнгийг арай дутуу хураачихаад бидэнд дахин ажил болжбайхгүй юу? Тэр үед зуун хувийн хөрөнгө үлдээсэн бол одоо таван хувийг үлдээж бусдыг хуухураана гэж өнөөх хүн тайлбарлав.-Хүүхдүүд минь тэгэхэд чинь манай хөрөнгийг хураасан шүү дээ. Энэ айлд огт хамаагүй байхгэж эх нь ярианд оролцов.-Авгай минь ялгаа юу байхав дээ. Харин тэр үед Сүрэн гуай хашаа байшин болон зөндөөолон малаа Дугарын нэрэн дээр үлдээж залилсан юм. Гэвч бид түүнийг мэдээд хураах гэжбайгаа юм шүү дээ.-Залилах ч юу байхав. Өрх гэр тусгаарласан хүүхэддээ өмч хөрөнгийг нь таслан өгдөг эртнийёс бий биз дээ.-Тэр хуучны ёс чинь устсан-Гэсэн ч амин тэжээлийг нь үлдээх юм байгаа биз.-Авгай минь бид тэр тухайн учрыг танаас илүү мэднэ.Эх нь дахин юм хэлсэнгүй санаа алдав.-За Дугар минь ажилдаа оръё. Хөдөө байгаа малыг чинь тоолсон. Чи чинь хамтралд чоролгүй хувьдаа зарц хэрэглэн таван зуу гаруй малаа хариулгаж байгаа шүү дээ. Тэгээд хоёргэр, байшин хашаатай үүндээ хичнээн ч алт мөнгө нууж дарсан юм билээ. Одоо нарийн үзэжбүртгэнэ дээ гэж хөрөнгө хураахаар ирсэн комиссын дарга нь бололтой түрүүнээс хойш эхтэйнь яриад байсан хэлэмгий хүн хэлэв.-Та нөхөд намын бодлогыг арай хэтрүүлж байгаа юм биш биз. Хөрөнгөтэй чинээлэг айлбүхний юмыг гэж Дугар учирлах гэтэл-Танайх бол нударган баян болохоос биш жирийн чинээлэг айл биш. За олон таван үгээряахав. Авдраа онгойлго гэж шаардав.Дугар эх өөдөө харвал онгойлго гэж байгаа бололтой нүдээ ирмэв. Дугар авдраа онгойлгондээл хувцсаа гаргахад тэд нэгд нэгэнгүй бүртгэж авсаар байлаа. Гэр доторхийг бүгдийгбүртгээд байшинд орлоо.


-За тэр, энэ олон хунз цай гурил будаа... гээд тэд хэлснээ байшин доторхи зүйлийгнарийвчлан үзэж бүртгэнэ. Авдар сав бүрийг онгойлгон доторхийг нь гаргана. Дугар еронгойлгож үзээгүй нэгэн хуучин муу авдрыг онгойлготол дотроос нь нилээд олон тавинлангийн юмбүү дуутуур гарлаа.-Эс хэллүү. Нударганууд юмаа их нуудаг юм шүү. Сайн нэгж. Чи чинь шинэ цагийн феодалбайна даа. Жирийн хүн бол ийм их мөнгө дарж байдаг хэрэг үү гэж тэдний нэг нь асуухадДугар үнэхээр хэлэх үггүй болов. Тэр авдарт тийм мөнгө аав нь л хадгалсан юм байж л дээ.Мөнгө гарснаас хойш тэд боосон гэрийн бүрээсийг хүртэл задлан үзэж бүртгэв. Тэд ийнбүртгэсээр бараг үүр цайлгаж гэрт орж ирээд данс бүртгэлээ хийж юу хурааж юу үлдээхтухай гэрийн эзэдтэй ярилцав. Дугар эх хоёр тэдний хураана гэсэн зүйл бүрийг толгой дохинзөвшөөрч байлаа. Тэгтэл аав Насанхүү хоёрын эдэлж хэрэглэж байсан аяга таваг, эмээлхазаар, хувцас хунарыг хураах гэхэд Дугар их л хар бууж-Эрхэм нөхөд минь талийгч нарын энэ хуучин хувцас бидэнд байвал түүнийг харж сэтгэлээзогоож явах юмсан даа. Үлдээх арга байна уу гэж гуйвал бүх л хувцсыг үлдээх болж харинхадам аавын нь мөнгөн аяга эмээлийг нь заавал авах гэв.-Миний гуйсан энэ хэдэн зүйлийг л үлдээчих. Хожим энэ хүүд нь дурсгалтай юмсан гэжДугар гуйвал-Чи чинь ийм ч дурсгалтай тийм ч учиртай гэсээр бүгдийг эргүүлэн авах санаа байна уу?Тэгдэггүй юмаа. Аавын чинь аягыг яахав үлдээе энэ мөнгөн хэрэглэлтэй эмээл хазаарыгямар ч гэсэн хураана гэж дарга нь сүр бадруулан хэлэв.-За яахав дээ. Энэ эмээлийг нь үлдээчихье. Эр хүнд эмээл хазаар шиг хэрэгтэй юм хаанаасбайх вэ гэж нэг нь өрөвдсөн янзтай хэлбэл дарга нь муухай харж-Чи нударган баячуулыг өмөөрч намын шийдвэрийг зөрчих санаа байна уу? гэж асуухад-Ганц эмээл орхилоо гээд намын бодлогод харшлах нь юун! Монгол хүн чинь эмээл хазаартааюунаас ч илүү хайртай байдаг юм шүү гэж түрүүчийн хүн илт дургүйцсэн янзтай хэлэв.-Нөхөр минь бид чамгүй шийдэж дөнгөнө. Энэ ёозоороо бол чи... гэж комиссын дарга уурланчанга хэлтэл-За ав ав бүгдийг нь хураагаад ав. Энэ нялх хүүхдийн өнөөдрийн уух балга сүүг ч бол авцгаанад юу ч хэрэггүй гэж Дугар түүний үгийг тас дайрав.-Чи үгээ олж хэлээрэй. Бид тогтоосон хэмжээний дотор заасан зүйлийг үлдээж бусдыгхураахаас биш хүүхдийн чинь хоолыг авах гээ юу гэж дарга ширүүлэв.-Энэ төрийг чинь байгуулах гэж цусаа урсгаж явсан юм шүү. Хожим хойноо идэх хоолноосминь салгана гэж даанч бодсонгүй гэж Дугар бүр шатаж гомдлон хэлбэл комиссын даргыннүд хачин муухай эргэлдэн


-Яана гэнээ хө. Энэ хэлсэн үгээ мартав зээ. Чи засгийн эсрэг үг хэлж байна шүү гэжхашгирав.-Та нар нам засгийн бодлогыг гуйвуулж байна гэж Дугар бас хашгиран хэлбэл айж сандарсанэх нь Дугарын дэргэд очиж-Миний хүү битгий уурла. Энэ хөрөнгөнөөс болж нэг нь амиа алдсан юм. Хөрөнгө гэдэгаминд хүрдэг бузар зүйл. Битгий булаалд авах гэснийг нь өгөөд явуулчих. Үнэн мөнөөр явбалбид ер алзахгүй гэв. Дугар уураа арай хийн дарж-Та нар илт завхрал хийж байна. Би намын гишүүний хувьд Төв Хороо хүртэл ярина гэвэл-Тэгээрэй тэгээрэй хөлөө хүрэх газар очиж гомдлоо мэдүүл гэж дарга егөв.-Дарга минь та яасан эвгүй үг хэлдэг юм бэ? гэж комиссын өөр нэг гишүүн хэлэхэд дарга ньер тоосон шинжгүй.-Манай нам нударган баячуулын эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж байгаа юм. Энэ ч тодорхойхэрэг. За нөхөр Дугар энэ хашаа байшин улсын болсон учир одоохон гэрээ аваад нүү! Удахгүйхүн ирнэ. Түүнд хураасан зүйлийг тоо ёсоор хүлээлгэн өгөөрэй гэж шийдмэг хэлэв.Дугарыг өмөөрч байсан хүн их л өрөвдөнгүй янзтай хараад юм хэлэх гэсэн ч нөхдөөсөө зовждүлгэнээд байсныг бухимдсан Дугар анзаарсангүй. Хөрөнгө хураах комиссынхон бичигдансаа янзлаад явцгаалаа.Дугар бүр алмайрч гүйцсэний дээр уур нь багтаж ядан байлаа. Ер нь ингэх ёсгүй эд учрыгнарийн мэдэхгүйдээ намын бодлогыг гуйвуулж байна. Одоохон явж Намын Төв Хороондочиж ярьдаг хэрэг гэж бодоод явах гэтэл-Хүү минь хаачих нь вэ? гэж эх нь асуув.-Саяын нөхдийн тухай зохих газар мэдүүлнэ гэвэл-Юу хийх вэ? Хүү минь хүний хомхой сэтгэл яадгийг бид үзсэн шүү дээ. Энэ төрдөө харбуруу санаагүй явсан цагт бид гурав газардахгүй. Муу эцэг чинь хөрөнгө мөнгө гэж насаараазүтгэж байж амиа алдсан, түүнээс хойш энэ эд хөрөнгө гэдгээс болж л өгвөл хөндий холявмаар юм гэж боддог болсон юм шүү. Эд хөрөнгөгүй бол юундаа санаа зовох вэ? Ажилтөрөл хийж байгаа хүн өвчин зовлонгүй явбал болох л байх гэж эх нь сургамжлахад Дугарынуур жаал дарагдан бодлогошров.Дугар тэр өдөр ажилдаа очсонгүй. Баазаар орох онц хэрэг ч байсангүй хамт явах нөхөд ньнөгөөдөр гарна гэсэн тэрэг нь бэлэн учир нүүхээр юм хумаа бэлтгэв.Арваад жил жаргал зовлонгоо хуваалцаж амьдарсан хашаанаасаа хөөгдөн гарахад тун ч эвгүйсанагдана. Дугарт ийм эвгүй байхад бүхий л амьдралаа энэ хашаанд өнгөрөөсөн эхийн сэтгэлхичнээн зовиурьтай байсан нь түүний ануухнаараа байгаа нүүрэнд ойрын хоёр гурванжилийн дотор илт тодрон гарсан гүн үрчлээ улам тод болсноос харж болох байлаа. Дугар


эхтэйгээ зөвлөж хамар хашааны айлтай ярилцаж гэрээ нүүлгэв. Ойрхон газар гээд унаа унашавчирсангүй болохоор өдөржин л юмаа зөөсөөр өдрийг барахад сайн санаат айлсаахалтынхан их л тус болжээ. Өөрийн гэх ганцхан гэртэй үлдсэндээ Дугарын сэтгэл их лурамгүй байсан ч илүү гэр байшин хашаа ашгийг нь хүртэж чаддаггүй хэдэн малаар ч яахав.Хүүгээ л сайн хүн болгож нэг насаар миний мөнхийн харуул сахиул болсон хөгшин эхээ харжхандан сэтгэлий нь зовоолгүй байлгах юмсан гэж бодлоо.Маргааш нь хураагдсан хөрөнгийг авахаар ирсэн хүмүүст данс ёсоор юмаа хүлээлгэж өгсөөрөдөр барж холын тээвэрт явах өдрөө бааздаа эртлэн ирвэл баазын дарга дуудуулсан гэх сурагдуулаад яаран орвол урьд нь их л сайхан зантай байдаг дарга нь түүнийг эгцлэн харжчадсангүй доошоо харж байснаа-Дугар минь тэргээ хүлээлгэж өгөөд өөр ажил хайдаа гэв. Дугар учиргүй цочирдон үг хэлэхгээд чадсангүй амаа ангайн даргадаа дөхөж-Яагаад! гэж арайхийн шивнэн асуулаа.-Чи чинь нударган баян юм биз дээ. Нударган баячуулыг нам улсын аппаратаас цэвэрлэжбайгаа гэнэ. Тийм учраас чамайг ажлаас чинь халсан. Ядахдаа хөрөнгө хураахаар очсонкомиссын нөхөдтэй юунд нь хэрэлдэж нам засгийн эсрэг үг хэлээв дээ. Өчигдөр манайбаазын намын үүрийн хурлаар чиний тухай хэлэлцэж чамайг намын эгнээнд байж болохгүйэтгээд гэж үзээд намаас хөөсөн... гэж дарга нь их л сэтгэл зовсон байртай хэлсэн сүүлчийнхэдэн үгэнд Дугар нам цохигдон шалан дээр сөхрөн сууснаа ч мэдсэнгүй.-Намаас хөөсөн гэнээ! гэж лавлан асуухдаа үгүй би буруу дуулсан байх гээд л намаасхөөгөөгүй гэж хэлээсэй гэж даргаа итгэл горьдлын нүдээр харвал-Тийм ээ хөөсөн гэж дарга нь доошоо тонгойсоор аяархан хэлснээ-За ийм байна даа. Тэргээ хүлээлгэж өг! Авах хүн хүлээж байгаа байх гэв.Дугарын хамаг итгэл найдвар нь гэнэт тас үсэрснийг гэрчлэх хоёр бөөн нулимс хацрыг ньдаган урслаа. Дарга нь ханхар сайхан цээжтэй юунаас ч буцахгүй шийдмэг ийм сайхан эрийгингэж гуньж гутна гэж огтхон ч бодоогүй байсандаа ихэд эргэлзэн гайхаж өрөвдөх авчөчигдөр үдэш болсон намын үүрийн бүх гишүүдийн хурлыг тодхон саналаа. Тэр хурал дээролонхи гишүүд Дугарыг нударган баян панзчин наймаачин гэж шүүмжилж хөрөнгийг ньхураасан комиссын дарга түүний юу юу дарж нуусан нам засгийг хэрхэн дайрч доромжилсонтухай илтгэж, бас Сүхбат Дугарын тухай их л удаан ярихдаа Дугар хадам эцэгтэйгээ нийлэнөмч хөрөнгөө арвижуулах гэж улсын тэрэг техник хэрэглэн ан гөрөө хийж байсан. Хоршооныбараа таваарыг хэрхэн дамлаж байснаас авахуулаад хөрөнгө хогшлоо хувааж нууж даржбайсан тухай их олон тоо баримт дурдан ярьсан нь Дугарыг ядуу ардаас гаралтай ажилдааидэвх зүтгэлтэй гэж хамгаалж байсан намын гишүүдийг эргэлзүүлж олонхийн саналаарДугарыг намаас хөөхөөр тогтсон ажээ. Баазын дарга ч өөрөө Дугарыг хамгаалж үг хэлсэнболовч өдий төдий лан мөнгийг нууж дарсан, байшин дүүрэн эд хогшил, гэр бараа хадгалсан,таван зуу гаруй малаа ядуу хүн зарцлан хариулгаж хамтрал комунд ороогүй зэрэг гарцаагүйнударган гэж нотлох баримт болон өмнөх түүх намтрыг нь сонсоод түрүүчийн хэлсэн


үгнээсээ няцсан байжээ. Дугарыг хамгаалж байсан нилээд гишүүд өөр шиг нь няцсан боловчхэд хэдэн гишүүд тэр хөрөнгө хогшил, мал сүрэг бол Дугарт ямар ч хамаагүй хадам эцгийннь хөрөнгө болох учир Дугарыг нударган гэж үзэж болохгүй. Намын гишүүний асуудлыгшийдэхдээ өөрийн нь байлцуулж үгийг нь сонсох хэрэгтэй гэж шаргуу шаардсан боловчСүхбат тэргүүтэй олонхи нь мөн л мөчөөгөө өгөлгүй гарцаагүй баримтаар нотолсооролонхийн саналаар шийдсэн юм.Баазын дарга энэ бүхнийг бодоод Дугарын өргөн цээж хөдлөн уйлж байгааг үзээд өрөвдөнхайрлавч бас хэл аманд орчих бий гэж болгоомжилжээ.Дугарын зүрх түг түг цохилон согтуу хүн шиг гуйвалсаар даргын өрөөнөөс гарч тэргэн дээрээирлээ. Олон хоног хань нь болж урт зам туулсан монхор ногоон ЗИС нь арчилгаатордлоготой сайн эзнээсээ үүрд хагацаж байгаагаа огтхон ч мэдсэн шинжгүй тунгалаг нарандгялалзаж байлаа. Дугар салгалсан гараар опутаа илээд нулимс нь гарсан боловч хүнд мууүзэгдэхгүй юм шүү гэж биеэ барьж тэргийг нь хүлээж авахаар ирсэн хүмүүст тоо ёсоорхүлээлгэн өгчээ.Ижил дасал болсон бензин тосны үнэр, машины нүргээн ихт дуунаас үүрд холдоно гэхээсзүрх шимшрэн үг дуу ч үгүй толгой гудайн баазын хашаанаас гарахад таньдаг нөхөд ньтүүний нүүрийг харж чадсангүй.* * *Дугарт тохиолдсон хүнд байдлыг саяхан хөдөөнөөс ирсэн Базар хамгийн түрүүн сонсожучрыг олсонгүй багш Егортоо дуулгажээ. Дугарын жижиг гэрт сайн нөхөд нь цуглаж үнэнучраа хэлэх бас Егор гуай баазын даргатай уулзаж ажилд нь оруулах тухай ярилцахаар тогтсонбилээ.Дугар зоригоо чангалан сайхан горьдолтойгоор хотын намын хорооны хаалгыг татав. Намынхороогоор хүн хар олон байсан бөгөөд Дугар хэд хэдэн хүнтэй уулзсан боловч түүний үгийгтоож сонсох хүн олдсонгүйд урам хугарч буцах гэж байтал зүс таних нөхөр нь дайралдаж нэгхүнтэй уулзуулав. Дугар тэр хүнд өөрт учирсан золгүй явдлаа эхнээс нь аваад ярьж байталтэр хүн яриагий нь таслан-Таны тухай би мэдэж байна. Чи нэгэнт л нударган баян болохоор намаас цэвэрлэх нь зүй.Үүрийн бүх гишүүдийн хурлын тогтоол гишүүдийн шүүмжлэл бусад баримт сэлтийг чиньүзсэн. Зохих ёсоороо зөв шийдсэн болохоор өөр ямар ч яриа байхгүй гээд харилцуураашүүрэн авч эрэгдэн-Байна уу? Хороо гэж хашгирснаа Дугарыг гар гэж хөөв. Дугар туйлгүй гомдож задхэрэлдмээр санагдан түүний ширээний өмнө тулан очиж утсан дээр нь дарж таслаад нүүрөөд нь ширүүн хар нүдээрээ харвал тэр хүн айсан бололтой утсаа тавьж гэдийснээ-Нөхөр минь... чи яах санаа байна гэж ээрэн хэлэв.-Би бол та нарын үзэн яддаг нударган баян биш юм шүү. Та нар учрыг нарийн тунгаахгүй


гоомой шийдэж гэмгүй гишүүнээ гомдоож нүгэл хийж байгаа юм биш үү? гэвэл тэр хүнийнүдэнд айсан шинж илрэн энэ мундаг эр ганц дэлсвэл юу ч үлдэхгүй гэж бодсон бололтой.-Гэсэн ч хамт ажилладаг нөхдийн чинь үг баримт сэлт яах аргагүй үнэн байна шүү дээ гэв.Дугар түүний тийнхүү айж байгаад зэвүүрхэн цоргих адил ширтэж байснаа-За яахав энэ удаа би хохирлоо. Гэхдээ чамайг бодоход энэ улсыг чинь байгуулалцах гэж цусааурсгаж явсан дайчны нэг. Цусаа шингээсэн эх сайхан газартаа энэ улс гүрэндээ хар буруусанаж яваагүй сэвгүй ариун сэтгэлийг минь сэвтээж гомдоож байгаад нүгэл гэж байдаг юмбол чам шиг амьтан л тэр нүглийг амсах болно гээд эргэж ч харсангүй гараад явчихав. Гадаагараад хаачихаа мэдэлгүй хэсэг зогсоход хөлөрсөн духыг нь намрын хонгор салхи сэрүүоргиулна.Төрийн жирийн цэрэг гэм хор саналгүй явсаар үхэх амь, урсах цусаа үл хайрланбайгуулалцсан төрдөө ад үзэгдэн ингэж ч явах гэж дээ гэхээс туйлгүй гомдон, гомдлыннулимс аргагүй л бөмбөрлөө. Чухам хаашаа явахаа үл мэдэн толгой хандсан зүг өөд гэлдрэв.Нилээд явтал архины мухлаг дайралдав. Архины содон үнэр ханхийхээр шуудхан орж нэг шилархи аваад цангасан мал шиг залгилав. Дотор нь хурж байсан бухимдал гунирхал гомдол ньархины халуунд жаал намдах шиг болохоор дахиад нэг шилийг авч уугаад нилээд суухад нүднь бүрэлзэн дотор халуу оргиж бие нь ч тавирах шиг боллоо. Мухлагаас гараад явахад хөл ньгуйваад ер явж болдоггүй одоо түүнд бодох санах юм юу ч үгүй юм шиг санагдан ингэж яваадл гэм зэмгүй үхчихдэг ч болоосой. Хайрт хүнээсээ түрүүлээд үхэх минь ч яалаа гэж бодохоостүрүүний уулзсан хүнд агсан тавимаар ч бодогдоно. Гуйвлан салгалан явахдаа үе үетаварцаглан унаж хажуугаар өнгөрөх хүнийг шөргөн хараал зүхэл дуулсаар нэг хүнтэй барагмөргөлдөх шахав. Тэр хүн муухай харааж замаас нь зайлав. Дугар тэр хараасан хүнийнамалдгийг нээчих юмсан гэж хойноос нь ухасхийтэл таварцаглан уналаа. Босох гэж шороотоостой холилдож байтал нэг хүн татаад босгов. Гөлийсэн нүдээр харвал таньдаг ч юм шигбүсгүй хүн дээлий нь шороог гүвж байлаа.-Та чинь яаж байгаа нь энэ вэ? гэж тэр хүүхэн хэлээд сугадав. Дугар лавлан харвал жилэргэмийн өмнө Алтанбулагаас хамт ирсэн Дэлгэр байлаа.-Аа чи байсан юм уу?Дэлгэр ихэд гайхсан янзтай харж-Таныг гэж ер бодсонгүй шүү. Гудамжинд шороо тоосонд өнхрөөд хаана ингэтлээ балгаав.-Би... гудамжны хүн болсон гэж Дугар чанга хашгирав.-Юу гэсэн үг вэ? Би гэрт чинь хүргэж өгье гээд Дэлгэр гараас нь хөтлөн явах гэтэл Дугаргэдийж-Би харихгүй над одоо юу ч хэрэг байхгүй. Би хань ижил ч үгүй ажил төрөл ч үгүй нам ч үгүйболсон. Би... би дайсан юм уу? чи хэлээд аль гэж хашгирахад хүүхний сэтгэл зовж


-Аяархан гэм хүн дуулна гэв.-Дуулаг дуулаг. Муусайн хүний оронцгууд дуулцгаа! Би юу юм бэ? Цусаа гоожуулж энэзасгийг байгуулалцаад... ингэж байх гэж үү? Юу болж байна гэж Дугар агсамнах бөгөөдгудамжаар яваа улс тойрон бүчив.Дэлгэр түүний юу яриад байгаагийн учрыг ч олсонгүй. Сугадаад явах гэтэл Дугар шургачинуналаа. Хоёр цагдаа ирж-Юу болж байна гэж асуув.-Энэ хүн жаал юм балгажээ. Гэрт нь хүргэж өгөх гэсэн юм гэвэл цагдаа нар түүнийг сугаданбосголоо. Дугар сая ухаан орж байгаа бололтой цагдаад сугадуулснаа мэдэж-Та нар барих санаатай юу? Тэгдэггүй юмаа. Та нарыг байтугай муусайн цагаан оросыг ингэжтонилгож байсан юм гээд гараа дэлж түлхтэл хоёр цагдаа холоо өнхрөв.-Та ингэж болохгүй гээд Дэлгэр, Дугарын гараас шүүрэн барилаа. Шүглийн дуу тас хийж басхэдэн цагдаа гүйн ирлээ. Олон хүн шавж ам амандаа шивэр авир гэлцэнэ. Цагдаа нар Дугарыгтал талаас нь бариад хүчээр авч явах гэлээ.-Нөхөр цагдаа! Наад хүнээ орхичих би дааж аваад гэрт нь хүргэж өгнө гэж Дэлгэр эрсхэнхэлбэл цагдаа нар Дэлгэрийг ажиглаж байснаа-Та энэ хүний юу нь бэ? гэв.-Би таньдаг сайн нөхөр нь. Ямар ч хэрэг төвөг гаргуулахгүй гэдгээ эвлэлийн гишүүний хувьдбатална гэхэд цагдаа нар Дэлгэрийн үнэмлэх бичгийг үзээд Дугарыг орхив. Дэлгэр хөлснийморин тэргэнд Дугарыг цагдаа нартай хамжиж суулгаад гэр өөдөө явахдаа энэ хүнд ямар гайзовлон учрав. Ажил төрөл ч үгүй, нам ч үгүй гэсэн нь юу гэсэн үг вэ! Эхнэрээ алдаад архиндорсон юм биш байгаа. Гүндүүгүй сайн хүн шиг байсан. Ямар ч гэсэн ярьж үзье. Гудамжиндорхиж болохгүй гэж бодлоо.Зүүн Сэлбийн наахна нэг хашааны үүдэнд морин тэрэг зогсов. Хашаан дотор хоёр гэрбайлаа. Баруун талын гэрт Дэлгэр Дугарыг дагуулан орлоо. Дугар согтуу нүдээр харвалжирийн л нэг айл байв. Дэлгэр, Дугарт цай идээ өгөөд-Та яалаа гэнээ гэвэл-Яая гэхэв ийм л болчоод байна гэж Дугар хариулав.-Та жаахан тодорхой шиг ярихгүй юу?-Намайг нударган баян гээд намаас хөөж ажлаас халсан. Хувь заяагүй хөөрхий амьтан намайгэнэрэн хайрлах юу ч үгүй болжээ. Би тэгээд хэнд ч хэрэггүй хүн болсон юм гээд Дугар барагуйлах дөхөв.


Дэлгэр их л бодол болж байснаа-Таныг нударган баян гэж үзсэн нь их л хачин юм даа. Хадам эцэг чинь баян хүн байсанболохоор л тэгж байгаа биз. Гэсэн ч таныг арай хатуу үзсэн шиг байна. Учир нь олдохбайлгүй. Би хотын намын хороотой ярья.-Тэр нэмэргүй. Би намын хороогоор түрүүн ороод хөөгдөөд гарсан. Над одоо алгын чинээн лнялх үрээс өөр юу ч байхгүй. Ганцхан түүнийг л бодоод амьд яваа юм. Дүү минь чи ухаантайхүн гээд Дугар мэлтэлзэж байсан нулимсаа барьж ядан өгүүлснээ-За дүү минь гудамжны архичин дагуулж ирлээ гээд танайхан дургүйцэх байх. Би явья гэвэл-Манайд тийм муухай зан гаргах хүн байхгүй. Та тэгээд яая гэж бодож байна гэж Дэлгэрасуулаа.-Энэ чигээрээ л дуусна. Би өнгөрсөн хүн.-Юу гэсэн үг вэ? тэр сайхан үрээ бодооч! Хөөрхий Насанхүү минь таныг ийм болно гэждаанч бодоогүй өнгөрсөн дөө. Тэр сайн хүний ясыг ингэж өндөлзүүлэх ч гэж дээ. Эр хүндолоо бүдэрч найм сэхдэг гэдэг юм билээ. Та бол энэ хувьсгалыг байгуулахад гар биеоролцож явсан гавьяатай хүн. Амьдрал гэдэг шулуун замаар явдаггүй байх. Таныг сүүлийнхоёр гурван жил айхавтар сүрхий хүнд цохилт удаа дараалан цохисныг би зах зухыг ньдуулсан, гэсэн ч та тэр бүхэнд нам дарагдахгүй өндийж чадах хүн гэж боддог гэж Дэлгэрийгярихад Дугарын сэтгэл зүрхийг нь үүрд эдгэшгүй шархлуулсан уй гашуу нь гэнэт дэлбэрэннулимс дуслуулан сууснаа хүүхнээс ч нуусангүй,-Ухаант дүү минь чиний хэлдэг яриагүй үнэн. Нээрэн ч би эр хүн. Төр улсдаа хар буруусанаагүй цагт намайг төмөр мунаар цохисон ч үхэхгүй. За би хүүдээ очъё гээд босоходДэлгэр мөн босож-Амьдралын замд дайралдсан бэрхшээл саад бүхэнд таварцаглан унаж босож чадахгүйхэвтээд байвал дараагийн цохих цохилт нь улам л хүнд болох бий. Гэмгүй сайн танилцсаныхувьд өөртөө тохиолдсон золгүй явдлаа ингэж хэлсэн чинь хүнийг хайрлах сэтгэлийг миньулам ч их болголоо. Таныг хувьсгалын зэвсгээ дахин барьж бидний эгнээнд эргээд орногэдэгт итгэж байна гэв. Дугар биеэ барьсан боловч гэрээс гармагц хөл нь туйван гуйвлахадДэлгэр түшээд-Та ганцаараа явж чадахгүй нь шиг байна. Би хүргэж өгье гэв. Зүүн гэрээс хижээлдүү авгайгарч ирээд-Охин минь хаачих нь вэ? гэв.-Ээжээ. Би энэ хүнийг гэрт нь хүргэж өгөөд ирнээ гээд Дэлгэр Дугарыг хөтлөн гадаа гарлаа.Ойрхон хөлсний морин тэрэг зогсож байсан тул Дэлгэр дуудаж хоёулаа суугаад явлаа.-Та гэрээ сайн зааж өгөөрэй гэж Дэлгэр хэлэв. Дугар бүрэлзсэн нүдээрээ ийш тийшээ харж


ийшээ яв тийшээ яв гэж хөтчийг зандчин явсаар гэрийнхээ үүдэнд ирлээ.-Танайд хүн бий юу гэж Дэлгэр асуувал-Ээж хүүтэйгээ байдаг юм. Бас нэг нөхөр хамт байдаг гэж Дугар хэлээд хашааныхаа хаалгыгбалбав. Дэлгэр морин тэргэнд хөлсийг нь төлөөд Дугарын хамт дотогшоо орлоо. Гэрт орволБазар урдаас нь харж-Та чинь юм балгачаа юу гэж дуу алдсанаа Дэлгэрийг сонирхсон янзтай харав.-Сайн байна уу? гэж Дэлгэр мэндэлбэл эх Базар хоёр хариу мэндлэв. Дугар нилээд халмагбайсандаа эхээсээ зовж-Дүү минь суу. Ээжээ энэ бүсгүй бол том дарга хүн. Талийгчийг сайн таньдаг бидэн шигамьтанд ээлтэй сайн хүн шүү гэж хэлбэл Дэлгэрийн царай час улайж доошоо харснаа-Бид хоёр танил юмаа гэж дуулдах төдий хэллээ. Базар гайхан харж байснаа-Аа та чинь тээр жил Алтанбулагаас бидний хамт ирлүү гэвэл хүүхэн толгой дохиж-Дугар гуайд золгүй явдал учирсан байна. Залуу минь бодвол та эвлэлийн гишүүн биз. Бидэвлэлийн гишүүд нэг нөхрөө хүнд байдалд ороод байхад санаа амар байж болохгүй. Зовсонгуньсандаа болоод архи уудаг тусгүй хэрэг. Би зохих газрын нөхөдтэй уулзаж ярилцана гэвэл,-Тэгж л үзээрэй гэж Базар хэлэв.-Би хэд хоногоос ирнэ. Ажил төрөл болон намд нь буцааж оруулах талаар хөөцөлдөж юуболсон тухай та бүхэнд дуулгана гэж Дэлгэр хэлээд гараад явчихав.Дугар бүрэг бараг ухаандаа тэр хоёрын ярилцахыг сонссон тул-Ёстой ухаантай бүсгүй, сайн хүн гэхэд-Та тэгээд хотын намын хороогоор оров уу? гэж Базар асуувал-Орсон. Миний үгийг хэн ч тоохгүй юм. Тэгэхээр нь гомдохдоо жаал архи уусан юм. Ханийгминь булаасан хуурамч хорвоо, элгийг минь эмтэлсэн шүү дээ. Тэр зовлонгоо арайхийж даажядаж байхад ийм болголоо. Би энэ төрийг чинь байгуулахад нь тус болох гэж хөгшин эцгээорхиж хоолтой хоолгүй дайсны суман дор мөлхөн явж Дух нарсанд цусаа юүлж өдөржиншөнөжин үхэлтэй тэмцэлдэж явсан юм. Хайран цус минь дэмий асгарчээ. Цусаараабайгуулалцсан төр муу цэргээ ингэж нухах гэж үү? гэж Дугар сэтгэлээ барьж чадалгүй уйланүглэнэ.-Миний хүү хэвт дээ. Сэтгэл санаагаа уужуухан болгож нялх үрээ хөгшин эхээ бод. Энэхорвоод арчаагүй хоцорсон бид хоёрт чи л уул шиг түшиг шүү дээ. Хэрэв чи байхгүй бол бидхоёр яах вэ? Амьдрал бидэнд даанч хатуу шийтгэл үзүүлж байна. Гэсэн ч тэсэж гарахыг лбодъё хүү минь гэж эх нь аргадангуй хэлэхэд Дугар их л уяран


-Миний ээж хөөрхий минь! Намайг хүн гэж энэ буянтай улс л гараа сунгаж хайр хишгээхүртээсэн юм. Би азгүй болоод бүгдийг нь алдчихсан юм гээд уйлахад Базар эх хоёр сайханүгээр удтал ятгаж уймарч зовсон сэтгэлийг нь засаж унтуулав.Дугар уусан архиндаа болоод тэр шөнө огт нь ч сэрсэнгүй унтжээ. Бөх нойрноос сэрэхэднүүрэн дээр нь нар туслаа. Өндийн харвал нар ханын толгойноос мултарчээ. Ингэж их унтахгэж ажлаасаа хожимдох нь гэж бодоод босох гэснээ би чинь ажлаасаа хөөгдсөн шүү гэх эвгүйбодол зурсхийж, хоолой өөд нь гашуун юм огшиж зүрх нь пал пал цохилов. Гэрт нь хүнбайсангүй. Базар ажилдаа явсан бололтой. Эх хүү хоёр нь хаачсаныг бүү мэд.За байз өчигдөр чинь юу хийчхэв дээ. Хотын намын хорооноос гараад мухлагт орж архиуусан. Тэгээд Алтанбулагаас ноднин өвөл цуг ирсэн хүүхэнтэй дайралдаж хаагуур явсан юмбол. Тэр хүүхэн л хүргэж ирсэн шиг санагдах юм. Согтуудаа юу гэж ярьсан бол! ээжийгээгомдоогоогүй байгаа. Намын хорооны тэр нэг хүнтэй арай ширүүн ярьчихсан шиг бодогдохюм. Ингэхэд одоо яах вэ! Ажилгүй дэмий хэвтээд яаж амь зууна гэхээс л бухимдав. Намайгяагаад ингэж ширүүн үзэв. Намын үүрийн хурлаар хэлэлцэхдээ намайг яагаад суулгасангүйвэ! Төв Хороогоор орох уу! Бас л үг дуулахгүй байхдаа. Егор багш ярина гэсэн юмсан. Яриаболов уу! Түүнтэй уулзъя гэж бодоод бослоо. Толгой нь янгинан өвдөөд дотор нь бөлбийгөөднэг л эвгүй. Өчигдрийн уусан архинд шартсан бололтой. Хүйтэн ус залгилаад хувцаслажбайтал эх нь хүүгээ тэвэрсээр орж ирлээ.-Миний хүү жаал унтахгүй яагаа вэ! Бид хоёр айлд ороод ирлээ гэж эх нь хэлээд галаа түлжцай халаав.-Ээжээ би хүйтэн цай уучихсан. Егор гуайтай уулзаад ирье гээд Дугарыг гарахад эх нь юу чхэлсэнгүй.Дугар гудамжинд гараад Егортой уулзах санаатай явах гэтэл толгой нь өвдөөд бие ньсалгалаад байхаар юу ч гэсэн шар тайлъя гэж бодон архины мухлаг өөд явлаа. За архи уужхүний адаг болж явахгүй юм шүү. Хүүгээ л хүн болгоё. Хөөрхий минь хүүгээ сайн хүнболгож жаргалтай амьдраарай гэж захисан тэгэхэд миний байгаа энэ гэхээс гол харлангомдовч над буруу юу байна гэж бодоход ер тэр нь буруу гэх юм санагдсангүй. Биеэ барьжчадалгүй архи уувал нээрэн гудамжны архичин болчиж магадгүй юм шүү. Шараа тайлаад лдахин уухгүй гэж архины мухлагт орж ганц шил архи авч уух гэтэл олон хүн хараад байх шигбайхаар нь өвөрлөөд гарлаа. Хүнгүй газар уух санаатай Дасганы овоо өөд явлаа. Овоон дээрхүн амьтан бараг алга бөгөөд газрын өнгө гандаж өвс шарлан хатжээ. Нэг аятайхан хонхортороод архиа ууж хуурай өвсний үнэр үнэрлэн хэвтэхэд бие тавиран тун ч сайхан санагдав.Архиа бага багаар балган ийн хэвтэж байхдаа сэтгэл нь хөдлөн дуулмаар ч санагдана. Гэнэттэр нэгэн жил Насанхүүтэйгээ энэ хавьцаа ирээд сэтгэлийнхээ үгийг анх хэлж байсан нь сэрхийн бодогдов. Өндийж харлаа. Тэр газар нь яг мөн. Тэгэхэд хичнээн жаргалтай байлаа, одоогон бие гозон толгой гэж бодохоос нулимс бүрхэн хоолой нь зангиран цурхиран уйллаа.Насанхүүгээ бодох бүр улам л их уйлмаар санагдаж ингэж ч явах гэж дээ гэхээс гар нь өөрийнмэдэлгүй өвөртөө орж хэзээ ч биенээсээ салгадаггүй гар буугаа гаргаж ирлээ. Буугаа өндийжбайж сумлаад нүдээ тас аньж зүрхэн тушаа амыг нь тэмтрэн байж тааруулаад гохоо дарахгэтэл хүүхэд час хийн орилоход сандрахдаа буугаа алдаад босон харайвал ойрхон сөөвгөрүстэй бүсгүй хүүхэд эргэн хараад гүйж байв. Цаахнаас нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн


сандралдан гарч ирээд эрэгтэй нь хүүхдээ тэврэхэд хүүхэд нь Дугарыг зааж шулганаадбайлаа. Дугар унтаад сэрэх мэт болж доошоо харвал хагасыг нь уусан шилтэй архи газарөнхрөн хол хол урсаж байв. Хажууд нь гар буу нь шороонд хутгалдан хэвтэж харагдана. Үгүйэнэ чинь юу болох нь энэ вэ? Би чинь хүүхэдтэй хүн шүү дээ. Түүнийхээ л төлөө амьд яваашүү дээ. Тэгэхэд ямар муухай юм хийх дөхвөө. Ээ бурхан минь гээд буунаасаа айж оглохарайснаа эргэж буугаа шүүрэн аваад архиа ч уусангүй хот руу хурдан хурдан алхлав. Уусанархи нь ч гарч цоо эрүүл болжээ. Хүү нь уйлаад ч байх шиг нарийхан шингэн дуу чихэнд ньхадаад болдоггүй. Бараг гүйхээрээ явсаар гэртээ орвол хүү нь маасайн инээсээр гараасарвагануулахад Дугар нулимс гүйлгэнүүлсэн нүдээ аниад хүүгээ тэврэн авч чанга үнсээдсанаа нь амарч ээжээ харж инээвхийлэв. Хүргэн хүүгээ ойрдоо инээж байхыг нэг ч үзээгүйэхийн сэтгэл бас хөдөлж баярласандаа мөн л инээмсэглэв.Орой нь Егор Алексей хоёр ирлээ.-Дугар! Би даргатай ярьсан. Ажилд орноо. Дахиад тэрэг барина гэж Егор их л ялдамханхэлэхэд Дугар баярласан боловч нэгэнт ад үзэгдэн хөөгдчихөөд дахиад гуйж орох хэрэг үүгэхээс зөрүүд нь хөдөлж-Болих уу даа гэвэл Егор сүрхий харснаа-Яасан! гэв.-Яах ч юу байх вэ! Намайг дайсан гээд хөөсөн болохоор дургүй хүрээд байна. Өөр ажил хийнэбайгаа гэж Дугарыг хэлэхэд Егор бужгар шар үсээ илж бодлогошрон байснаа,-Миний сайн нөхөр гомдох хэрэггүй. Уг нь чи залуурын араас хөндийрөх их муу гэв.* * *Түүнээс хойш арваад хонов. Дугар энэ завсар гэрээсээ бараг гарсангүй сэтгэл нь үймэрсээрхэрхэх учраа олсонгүй. Егор өдөр бүр ирж уулзахдаа ажилдаа буцаж орохыг зөвлөх авч нэгэнтхөдөлсөн гэдэн нь нугарахгүй байлаа. Тэгээд нэг өдөр баазаараа орж даргатайгаа уулзвал,-Егорын гуйснаар чамайг ажилд авч болох юм. Гэвч хэл аманд орвол хэцүү л байна гэхээрДугар бүр ч дургүй нь хүрч ганц үг дуугарсангүй гараад явчихжээ. За нэгэнт л ийм болсонбол хүнийг хөөдөөд ч яахав. Одоо ч итгэж найдах юм юу ч алга болоо шив гэж боджээ.Бас Дэлгэр нилээд хэдэн газраар орж хөөцөлдсөн боловч олигтой үг дуулсангүй. Дугарыннамын гишүүнээс хөөгдсөн шалтгааныг шалгаж үзнэ гэсэн боловч удаашруулаад байлаа.Баазын зарим нөхөд Насанхүүтэй хамт ажиллаж байсан нөхдөөс хааяа Дугарынхаар иржтүүний зовлонг хуваалцахыг боддог байжээ.Дугар сайн нөхдийнхөө үгэнд орж намаас зүй бусаар хөөгдсөн гэсэн үг дуулна гэж хүлээсээравч таг чиг.Төв Хороонд өргөдөл өг гэж нөхөд нь ятгавч Дугар дурамжхан байсан бөгөөд түүний бодлоор


бол Төв Хороо, үүрийн хурлын тогтоол баримт бичигтэй танилцаад дуудах байх, би намдбайх итгэлээ алдаагүй тул нам яавч жирийн гишүүнээ гомдоохгүй. Надад буруу байхгүйболохоор гуйж гүйх ч үгүй гэж бодно. Энэ нь Дугарын зөрүүд зангаас болсон өрөөсгөл бодолбөгөөд түүнийг намаас хөөсөн тогтоол Намын Төв Хороонд очих байтугай хотын намынхорооны дарга ч танилцаж амжаагүй. Дугарын уулзсан зааварлагчийн ширээнд олон бичгийндунд мартагдан дарагдсаныг яаж мэдэх билээ дээ.Сайн сайхан үг дуулна гэж горьдохдоо зарим өдөр Намын Төв Хорооны байшинг холхнооссэтгэл хөдлөн харсаар хэдэн цаг суудаг ч удаа бий. Өдөр хоног өнгөрсөөр сар гаруй болж өвөлч ойртов.Дугарын горьдол хоног хоногоор бага болсоор бөгөөд шороо тоос бужигнуулан давхих олонмашин хараад сэтгэл нь хөдөлнө. Бас урьд Насанхүүтэйгээ уулзаж учирч байсан гудамжталбай дайралдах бүр сэтгэл нь шимширч хэзээ ч мартагдашгүй үнэнч ханиа дурсан бодооддотор харанхуйлан гүйх шахам явсаар хайрт хүнийг нь үүрд бунхлан хадгалсан модон хайстайовгор шорооны дэргэд нулимс дуслуулан суудгийг эх нь ч, сайн нөхөд нь ч ер мэддэггүйбилээ.Хүүгээ үргэлж л бодол болон гуньж гутсаар царай алдан хоол унданд ч дургүй юм шигболсонд эх нь түүнээс илүү сэтгэл зовж заримдаа хамгийн том дарга сайдтай нь уулзажярилцах сан гэж бодно. Сайн нөхрөө ийн сэтгэлийн зовлон эдлэн байгааг Егор Базар нарынолон нөхөд нь мэдэх учир аргалах гэж зүйл зүйлээр оролдоно.Дугар одоо чухам яах вэ? гэдэг дээр л мухардаж хариулах олигтой бодол санаа үл төрнө.Олон хоног бодсоор ер нь хол газар явчихвал яах бол. Энд байгаад байвал улам л сэтгэл санааминь үймрэх байх. Сайн нөхдийн хэлдгээр надад тохиолдсон золгүй явдал нэгэн цагийнэндэгдэл ч байж мэднэ. Хөдөө гараад чимээ имээгүйхэн шиг амьдрахад болох юм биш үү гэжбодов.Нэг үдэш хүүгээ эрхлүүлж байснаа-За ээж минь гурвуулаа хөдөө гаръя. Бүр хол манай нутагт очиж амьдаръя. Энэ хөл үймээнээсхол байвал санаа сэтгэл минь ч үймрэх юмгүй байх биз. Хөдөөгийн эрүүл сайхан агаарт уйгашуу минь ч дарагдах болов уу гэвэл эх нь юу ч хэлсэнгүй санаа алдав.-Аргаа барвал ан хийгээд гурвуулаа сайхан амьдарч чадна. Та юу гэж бодож байна гэж Дугардахин асуувал-Хүү минь чи л мэд. Хөгшин би үхтлээ чамайгаа бараадаж зовбол хамт зовж жаргавал хамтжаргана гэж эх нь хэлэхэд Дугар эхийгээ өрөвдөн мөрөнд нь толгойгоо наав. Эх нь түүнийширүүн хар үсийг илж духан дээр нь үнсээд ганц ширхэг нулимс унагав.* * *Дугарын бяцхан гэрт олон хүнтэй яриа хөөрөө ихтэй байлаа. Тэнд Егор Алексей КононовБазар Дэлгэр болон Насанхүүтэй хамт ажиллаж байсан нөхөд, айлынхан нь Дугар эх, хүү


гурвыг үдэж өгөхөөр цугларчээ. Дугар хөдөө явах болсноо сайн нөхөддөө дуулгаж хэдэнөдрийн турш ярилцсаар бүгд санал нийлэн тогтсон бөгөөд гэрээ Базарт үлдээх болсон билээ.Дугарыг үдэж өгөхөөр олон жил эдний тогоог барьсан Далай тогооч ирж амттай сайхан хоолбэлдэж Егор хэдэн шил архи авчирсан билээ. Тэд хоол идэж хундага тулгаж архи ууцгаав.-Чи хөдөө түр байж бай. Тэгтэл ажил төрөл ямар болох нь вэ? Бид чамайг татаж авна гэжЕгор хэлэв.-Намд буцааж оруулах талаар бид үүгээрээ хөөцөлдсөндөө хөөцөлдөнө. Та бидэнд захиабичиж байгаарай гэж Дэлгэр захина.-Энэ явдал даан их удахгүй биз. Үнэндээ зарим хүмүүс хэтэрхий хувьсгалч дүр үзүүлэн намтөрийн бодлогыг зүүн тийш нь мушгиж байх шиг байна. Удахгүй засарна биз. Тэр үед бидбаяртай уулзана гэж Дэлгэр дахин хэлэхэд хүмүүс түүний үгийг дэмжив.Тэд хоолоо яриа шуугиантайхан идэж Хөвсгөл аймагт шууданд гарах гэж байгаа Базар Дугарнарыг хүргэж өгөхөөр явах болсон ажээ. Хүмүүс явах гэж байгаа Дугар хүү эх гурвыг машинднь суулгав.-За сайн яваарай.-Сайн сууж байгаарай.Егор Дугарыг тэврэн үнсэв. Үдэгсэд хүү Өлзийсүрэнг ээлжлэн үнсэцгээв.Машин алгуурхан хөдөллөө. Егор машин даган гүйж гараараа далласаар хоцорлоо.Намрын сүүл сарын сэрүүн салхи өмнөөс үлээж Дугарын үсийг хийсгэх бөгөөд үдэжгаргасан сайн нөхдөө Дугар бараа тасартал харсаар явлаа. Сэрүүхэн салхи өмнөөс сэвэлзэжнийслэлийн бүгчимхэн агаарт бухимдан байсан Дугарын дотор уужрах шиг болов.Хот бараалан тэртээд хоцров. Дугарын сэтгэл баахан хоргодсхийж хайрт хүнийг нь үүрдбунхлан хадгалсан наран тусах налгар сайхан энгэрийг ширтэн явахдаа арав гаруй жиламьдарч дотно болсон шуугиант их хотдоо дахин ирэх болов уу? гэх бодол төрөв. Ээж ньхүүгээ тэврээд кабинд суусан бөгөөд Дугартай зэрэгцэн хэдэн танихгүй хүн суужээ. Тэдгээрхүмүүс сэтгэл нь хөдөлсөндөө нүдэнд нь нулимс гялтганан байн байн хотыг эргэн харсааряваа хүдэр эрийг гайхсан янзтай харцгаана. Замын тоос босож намрын салхинд хуйлранэргэлдсээр хоцорно. Улаанбаатар хот далд орлоо. Дугар суудлаа засаж суугаад “Хайрт хотминь чамд би их дассан юм байна шүү. Мэнд уулзахын ерөөл тавъя” гэж амандаа шивнэнхэлснийг хамт аялагдсдын хэн нь ч дуулсангүй.Дугарын нүднээ хөдөө хээрийн сайхан зураг тодроход сэтгэл баясан гүн санаа алдан явлаа.


ТАВДУГААР БҮЛЭГХаврын дулаан наранд цас хайлмагтан нойтон чийг ханхална. Шургааг дүнз зааж хийсэн томсаравчны оройд нь тултал шуудайтай гурил будаа эгнүүлэн хураасан бөгөөд гуриланд хамагхувцсаа цав цагаан болтол будуулсан гурван хүн ер амрахыг мэдэхгүй шуудай гурил мөрөндээрээ тавиад тэрхүү уул мэт өндөр хураасан гурил өөд авирч оройд нь үүрч авчирсангурилаа хураагаад дахиад л үүрцгээв. Ийн нэг машин гурил хурааж дуусаад түр амрах гэтэлмашины дохио дуугаран дүүрэн гурил ачсан машин орж ирэхэд сайхь гурван эр тамхиа чгүйцэд татаж чадсангүй машины ачлага татлагыг тайлан гурилаас мөрдөн зөөцгөөв. Саяынтэрэгний жолооч давжаа хархүү гурил болсон гурван цагаан хүнийг тоосон шинжгүй харжтамхи баагиулна. Агуулахын нярав хэжээлдүү хүн гурил зөөгчдийг шавдуулан, хураасангурилын наагуур цаагуур нуруугаа үүрэн алхна. Гурил болсон гурван хүний нэг ханхар өргөнцээжтэй эр дунд насны хүдэр эрийг манай уншигч авгай нар таньж байгаа бизээ. Тэр болДугар билээ. Дугар Улаанбаатараас ноднин намар Хатгал хотноо ирж холын хамаатан болохганц бие хөгшнийд буусан бөгөөд хэд хоног ажил хайвч олдсонгүй болохоор аймгийнхоршоодын холбооны агуулахад ийнхүү ачаа бараа зөөгч болж хэд гурван төгрөг олж ээж хүүхоёроо тэжээж байгаа билээ. Тэрээр өглөө босож агуулахын цэлгэр хашаанд ирж өдөржингөөгурил будаа зөөсөөр ядарч зүдэрсэн амьтан үдшийн бүрийгээр гэртээ харихад хадам эх ньсэтгэл зовж-Хүү минь ядарч зүдэрч хэд гурван төгрөг олох гээд юу хийх юм бэ? Ээжийнхээ энэ хоёралтан бөгжийг худалдаад хэд хоног яс амар байж үз гэж өдөр бүр гуйхад Дугар юм хэлдэггүйбайв. Нэг өдөр ээж нь ажилд явах гэхэд нь-Хүү минь өнөөдрөөс эхлэн битгий тийшээ зүглэ. Ээж нь чамайгаа ингэж зовж явахыгхүсэхгүй. Чи ингэж яваад биегүй болчихвол яах юм бэ гэж эрсхэн хэлэхэд-Ээжээ би ер ядарч зүдрээгүй байна. Ажил хийлгүй дэмий хэвтэж байхын оронд хөдөлж лбайвал над аятайхан байх юм гэж хэлээд гэрээсээ гарахад эх нь санаа алдсаар хоцорчээ.Айлын хөгшин, эх хоёр нь эгч дүү шиг сайн болж хууч хөөрөн өдөр өнгөрөөнө. Эх нь насаартэр хөгшнөөс арваад дүү болохоор гэр орны ажилд хөгшнийг хүргэдэггүй байв. Эхийн биехөдөө гарч ирээд ер өвдөх өвчингүй болсонд Дугар их л баяртай байдаг бөгөөд өөр олигтойажил олдохгүй бол намраас ээж хүү хоёроо аваад хөвчид гарч ан хийж амьдарна. Тэгээд хэн чолохгүй бөглүү ойд дураараа тэнэж насаа барна гэж бодох болжээ. Эх нь ч хот ер орохгүйхөдөө газар ингээд сууна гэж ярих болсон ажээ.Саяын ирсэн машины гурилыг буулган дуусав.Дугар ачаатай машин ирэх бүр таньдаг жолооч ирэх бий гэж горьдохын зэрэгцээ машиныдуун гарахаар л зүрх нь лугшдаг байжээ.Гурван зөөгч түр амран тамхи баагиулан дараачийн машиныг иртэл түр амрав. Түрүүчийнмашины жолооч давжаа хархүү машинаараа оролдоод байлаа. Дугар татаж байсан тамхиадутуу орхиод машины дэргэд ирлээ.Дугуй тэвш юм бүхэн нь шавар шавхай болсон бөгөөд хойд дугуйны шаврын хаалт нь


хонхойжээ. Ингэж ч эдлэх гэж дээ гэхээс Дугарын бие шархирах шиг болов. Дугар машиныгтойрон явахдаа сурсан зангаараа дугуйгий нь өшиглөж үзэв. Жолооч хархүү машинаа асаажчадахгүй мөртлөө доог хийх санаатай-Хар хүн гуай дугуй хага өшиглөчихвөө гэвэл Дугар доог хийж байгааг мэдэж-Таны энэ дугуй нээрэн гарын ая даахаасаа өнгөрсөн эд шив дээ. Та чөдрийн ганцаа бол арайч ингэж эдлэхгүйдээ. Ядахдаа шавар шавхайгий нь арилгаж байхгүй гэвэл жолооч тачигнаталинээж-Хэрвээ чи энэ тэргийг хөдөлгөдөг бол шавар шавхайгүй явах байсан биз гэхээр Дугар зэвүүнь хүрээд юу ч хэлсэнгүй. Тэгтэл цагаан хайрцагтай бараа ачсан нэг тэрэг ирж түрүүчийнмашиныг зайл гэж дохиогоо байдгаар нь орилуулав. Нярав сандарч-Жолооч гуай хурдан зайлаарай. Өнөөдөр олон машин ачаа ирнэ шүү гэж шавдуулав. Хэгжүүнжолооч баахан сандарсхийж хичнээн манебильдавч таг байлаа. Ачаатай машины жолоочууртай гэгч ирж-Нөхөр минь зайлаач гэж хашгирав.Хоёр жолооч бие биеэ өмхий үгээр утаж хэрэлдэв.-Та минь хэрэлдээд яахав гэж нярав эвлүүлэхийг оролдоно. Дугар түрүүчийн машин яагаадасахгүй байгаа юм бол гэж сонирхон мотор өөд нь өнгийж харлаа. Контактны нь утас салсанбайлаа. Арай үүнийгээ мэддэггүй юм биш байгаа гэж бодон тэр утсыг нь залгаадманебильдвал машин нь дүнгэнэж аслаа. Жолооч хархүү хэрэлдэхээ больж машин дээрээирвэл Дугар кабинд нь орж араа залган алгуурхан явсаар хашааны хаалганы тэнд тэргийг ньтавьчихаад буун харайж ачаатай машин өөд явлаа. Өнөөх жолооч их л гайхсаар машины ньасааж өгсөн мундаг өргөн цээжтэй зөөгч хархүүд баярласнаа хэлж чадсангүй ичихдээхашаанаас бушуухан гарлаа. Дугар ер амсхийсэнгүй бараа зөөж байтал-Хөөе Дугараа гэж нярав хашгирав. Дугар хураалттай гурил дамжин бууж ирвэл няравтайхамт танихгүй хүн зогсож байлаа.-Та Дугар гэдэг үү?-Тиймээ-Тэгвэл надтай хамт явж аймгийн намын хороонд очъё гэж танихгүй хүн хэлэхээр Дугар сэрдхийж бас л юу гэх бол гэж бодсон боловч юм хэлсэнгүй гурил болсон дээлээ тайлж хашаа хэдороолгоод тэр хүнийг дагаад явлаа. Нөгөө хүн урт цагаан байшинд оруулаад нэг өрөөний үүднээв. Өрөөн дотор тарган хүн сандлаа хяхтнуулан сууж байснаа Дугарын хөлөөс толгойгий ньхүртэл хоромхон зуур ажсанаа суу гэж дохив.-За хө чи чинь тэрэг барьж байсан гэлүү гэж асуухад Дугар толгой дохиод заасан сандал дээрсуулаа.


-Хаана тэрэг барьж байсан бэ?-Хотод монголтрансын нэдүгээр баазад-Тэгээд яагаад гарсан юм бэ?-Нударган баян гээд халсан юм.-Аан! Нударган гэнээ?-Тиймээ. Гэхдээ ёстой нударган нь биш юм. Гэр орон ч үгүй өнчин хүү, хөгшин эх хоёроотэжээх гэж гурил үүрч амь зууж яваа нударган даа.-Чи хүн ойлгохоор тодорхойхон шиг ярь!Дугар амьдралаа товчхон ярилаа. Тэр хүний асуун шалгаах нь бага болж нүдэнд нь илхэнбайсан сэжиглэл нь арилан-Тэр ч ноцтой хэрэг гэсэн ч яахав. Би толгой мэдэж таныг ажилд авна. Манай даргын тэргийгбариулах гэсэн юм гэвэл Дугар доог хийсэн янзтай-Нударган хүн болдог юм бол тэгье л дээ гэв.-Чи ямар янзын хүн бэ? Нэг бол нударган гэх, нэг бол биш гэх гэж тэр хүн уурласан маягтайасуув.-Би бол жирийн нэг анчин хүний хүү. Хадам эцгийн өвийг залгамжилсан нударган гээдалбаар нударган болгосныг танд сая хэлсэн шүү дээ. Бас намын гишүүн ч байсан, Хувьсгалынажилд оролцож ч явсан юмсан гэж Дугарыг хэлэхэд-Аа тэгвэл партизан байх нь ээ-Одоо ч надад юу ч алга. Ганцхан л ариун сэтгэл үлджээ.-Сэтгэл чинь ариун бол болох нь тэр. За дүү минь хичээлтэй ажиллаарай. Одоо цагтхамаагүй ярьж болохгүй. Чиний үүх түүхийг би хэнд ч хэлэхгүй. Чи ч амаа хамхиж яв!Маргааш өглөө ирж тэргээ хүлээж ав гэж тэр хүнийг хэлэхэд Дугар толгой дохин зөвшөөрөөдтасалгаанаас гарлаа. Дахиад л залуураа зална гэхээс Дугарт баяр баясгалан оргилж хөөжтуутал нь ажиллана гэж бодоод гэр өөдөө гүйх шахам явлаа. Намайг хэзээ нэгэн цагт л ингэжтэргээ барь гэх байсан юм. Хотод байхад ч баазын дарга дурамжхан ч гэсэн тэрэг барь гэсэнл дээ. Би тэгэхэд гэдэн хөдлөөд ажилдаа буцаж ороогүй маань ер зөвдсөн үү! Буруудсан уу?За тэр ч яахав. Одоо дахиад л залуурынхаа ард суух боллоо гэхээс хаврын нар ч улам хурцтунгалаг болсон юм шиг санагдана. Чихэнд нь машины дуу үргэлжлэн, хүнгэнээд манебильэргүүлнэ гэхээс гар нь загатнах шиг болно.Дугар ийн баярлаж хөөрсөөр гэртээ ороход хүү нь маасайн инээсээр урдаас нь паацагананайсуй. Дугар хүүгээ шүүрэн авч дээш нь шидсэнээ тосон авч бумбагар зөөлөн хацрыг нь


үнсэж-Аав нь дахиад тэрэг барих болсон. Чи мэдэж байна уу? Аавтайгаа хамт явах уу? гэхэд хүү ньшулганан бяцхан гараараа нүүр амыг нь барилав. Хүргэн хүүгээ ийм баяртай байхыг эх ньсүүлийн хоёр жил ер үзээгүй бөгөөд хуучин ажлаа хийх болж гэдгийг дуулаад их л урамшинбаярлажээ. Дугар хүүгээ тэвэрсээр эхийнхээ хажууд сууж-Ээжээ! Намайг намын хорооны даргын тэрэг барь гэлээ. Яах вэ? гэж асуувал эх нь баяртайхарж өдөржингөө хөлсөө гоожуулан ядарч зүдэрч явснаас дассан сурсан ажилдаа орохболсонд хүү шигээ баярлаж-Хийлгүй яахав. Машин тэрэг гэдэг чинь миний хүүд далавч ургуулдаг юм гэв. Эх хүү хоёрынийнхүү баярласныг айлын эмээ ч хуваалцаж бяцхан бор гэр дүүрэн сайхан яриа өрнөж амтатхоолны үнэр ч ханхалжээ.* * *Шөнө дундын хирд хүн орж ирээд гэрэл гаргахад Дугар цочин сэрлээ.-Дугар! Хүү минь босоорой. Дарга хөдөө явах гэнэ гэж намын хорооны зарлага өвгөн хэлэхэдДугар яаран бослоо.-Хүү минь олон хоног явж магадгүй дулаан дээлээ авч яваарай гэж эх нь хэлэв. Дугар гарбуугаа өвөрлөөд ээжийнхээ хэлснээр үстэй дээл авч унтаж байгаа хүүгээ үнсээд гэрээсгарлаа.Хаврын адаг сарын хууч үе шөнө дөл харанхуй хашаа байшин гэрэл гэгээ ч үгүй харланбараална. Дугар зарлага өвгөнтэй цуг явсаар намын хорооны байшинд ойртоход бүх цонх ньгэрэлтэй байлаа. Үүдэнд нь ачааны машин харагдав. Дугар конторт орсонгүй гараашидбайгаа фордоо асааж конторын үүдэнд аваачин зогсоов. Даргын өрөөний цонхоор туссанлааны бүдэгхэн гэрэлд хэдэн хүний сүүдэр, буулгасан хөшгин дээр тусна. Үе үе хаалгаонголзон хүн орж гараад л байв. Шөнө орой болсон ч намын хорооныхон бүгд л цугласанбололтойг бодоход чухал ажил гарч дээ гэж Дугар бодон даргаа хүлээн зогсож байтал арваадхүн гарч ирээд ихэнх нь ачааны машинд сууж дарга хоёр хүн дагуулж ирээд-Нөхөд минь юмаа мартаагүй биз гэхэд ард нь суусан хоёр хүн юм хэлсэнгүй. Тэд бүгд л гарбуу зүүжээ. Бас орос винтов суудлынхаа араар хийв. Дугар машинаа асаахад дарга суудлааналан сууж-За яв Их-Уул сум орно гэв. Дугар араагаа залган ухасхийж шөнийн харанхуйг хурц гэрлээрээхага зүсэн давхихад ачааны тэрэг ч даган явж байгаа бололтой үе үе гэрэл нь хоёр талаартусна. Эд нар бүгд л буу зэвсэгтэй явахыг бодоход чонын анд гарч байгаа юм болов уу? Анчингэдгээ үзүүлээд өгөх сөн гэж Дугар бодон дэржигнүүртэй замаар ер сааталгүй давхисаарбайлаа. Сууж яваа гурван хүн хоорондоо ч ярилцахгүй таг дуугүй явах бөгөөд унтсан юмболов уу гээд даргаа нүдний булангаар харвал өмнөх замаа ширтэн юм бодсон шинжтэйбайлаа. Замын хажуугаар хааяа нэг мод сэрвийн харагдах нь машины гэрэлд нэн ч сүртэй


болно. Дугар даргын тэрэг бариад хориод хоносон бөгөөд хөдөө хоёр удаа явахдаа их л яриахүн байсан боловч өнөөдөр дуугаа ийн хураачихсан байхаар аягүйрхэн намайг нударган,намаас хөөгдсөн үл бүтэх хүн гэж дуулаад ийм дүнсгэр яваа байх гэж бодов. Эндээс хөөгдвөлхөөрхий муу ээж, хүү хоёроо аваад хөвчийн гүнд шингэнэ дээ. Аав минь олондоо л битгийхар буруу санаж яваарай гэж захисан юмсан. Би ер муу санаагүй явтал дараа дараагаар аянганиргэж сэг болгоно гэдэг бас хачин юм даа.Гэсэн ч тэр аянга энэ хүний мөчир шилмүүсийг тас цохисон боловч ёрдгор гол нь үлдсэнболохоор дахин салаа мөчир ургаж болно. Үндсээрээ өмхрөн унаагүйгээс хойш арга бий.Дугар боддог нь эх хүү хоёр, өнөө маргаашийн хоол яаж олох вэ гэдгээс хэтрэхгүй болсон тулэргэн тойронд нь юу болж байгааг ч сонирхож үзэхээ байсан билээ. Хэдэн төгрөг олоод эххүү хоёртоо л аль амттай өөдтэйг олж өгөх гэж мэрийхээс бус улс оронд ямар өөрчлөлт болжбайна, өөрөө дахин ажилд ороод хуучин шигээ амьдарна гэж бодохоо ч байж хүн бүрийгхардан сэрдэж намайг яаж хорлох бол гэж хянаж боддог болжээ.Үүр манхайтал цайлаа. Ер саатсангүй явсаар Их-Уулын төвд ирж сумын захиргааны үүдэндзогсоход дарга нар буун харайж байшинд орцгоов. Өглөө эрт байсан боловч сумын төвийнхөнбүгдээрээ л нойргүй хоносон бололтой ийш тийшээ хоёр гурваараа мордон давхилдаж басгаднаас морьтой хүн галзуу юм шиг давхин ирцгээж сумын захиргаа уруу орно. Захиргааныбяцхан байшингаас яарч сандарсан хүмүүс нааш цааш гүйлдэн өртөөнийхэн адуугаахураагаад ирэхэд олон морьд барилан эмээллэж хөл хөөрцөг нэн их болсонд Дугар гайхсанболовч над юуны хамаа тэргээ л саадгүй хөдөлгөж байвал миний үүрэг гэж бодоодмашинаараа оролдож байв. Намын хорооны дарга эмээлтэй морь хөтлөн ирж-Би мориор Рашаант орно. Чи эндээ хүлээж бай! гээд мориндоо мордоход винтов, бирдан,цахиур буу үүрсэн хориод хүн даргыг нь дагуулан баруун тийшээ давхицгаав. Ачаанытэрэгний жолооч дэргэд нь ирээд-Хоёулаа тэргээ айлын гадаа аваачина байгаа. Цай ч олж ууя гэв. Дугар танихгүй жолоочийгдагаж захиргааны зүүнтэйх хэдэн гэрийн гадаа ирж тэргээ зогсоолоо. Ачааны тэрэгнийжолооч машинаасаа гарч ирээд-Ээлжилж цай ууна байгаа. Юмыг яаж мэдэхэв. Тэргээ эзгүй орхиж болохгүй сэргэмжтэйбайхад ер буруудахгүй биз гэв. Дугар түүнийг гайхан харж-Хүн гуай юу болоод л ийм их хөл хөөрцөг болж байгаа юм бэ? гэвэл-Чи чинь даргын жолооч гэх, тэгээд юу ч мэдээгүй юм уу гэж тэр хүн асуулаа.-Дарга над юу ч хэлээгүй шүү дээ.-Тэгвэл цаана чинь сүйд болж байгаа юм байхаа. Хялганатын хийдийн тэнд ардын хуралхийлгэж байсан Гэнэн, Цэнд хүүхэн хоёрыг буруу санаатнууд алаад Рашаантынхан засгийнэсрэг боссон гэнэ. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын хамтралын дарга байсанногоон малгайт Дамдинсүрэн гэгч хамтралаа идээд дарга нараа алаад эсэргүү бослого эхэлж


Click to View FlipBook Version