The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Bataa номын сан, 2026-01-25 07:34:34

зам роман

zam

байгаа бололтой гэв.Энэ гэнэтхэн бөгөөд эвгүй мэдээ Дугарыг цочирдуулан сандаргав. Өнөө жолоочийг гайханхарснаа-Тэд яагаад босож байгаа юм бол гэвэл-Би яаж мэдэх вэ? Бодвол засаг төрдөө хар буруу санаж түүнийг устган хуучин феодал ноёнооэргүүлж ард бидний хүзүүн дээр мордуулах гэж бодож байгаа юм байлгүй дээ гэж хариулав.Дугар бүр алмайрч гүйцэв. Засгийн өөдөөс эсэргүүцэн босдог бүдүүн зүрхтэй муу санаатанбас байдаг байжээ. Тэдэнтэй үзэлцэх юмсан гэхээс олон жилийн өмнө мартагдсан юм шигсанагдаж байсан дайчин зориг нь бадарч өвөр дэх буугаа тэмтрэн үзлээ. Ачааны тэрэгнийжолооч айлд орчихов. Дугар цай ууя ч гэж бодсонгүй баруун тийшээ харж хэзээ л буун дуупижигнэх бол гэж бодон хараад байлаа.Хоёр жолооч айлд ээлжлэн орж цай уугаад тэргээ хөдлөхөд яг таг болгож чимээ чагнанмашин хавиараа эргэлдсээр үдэш болгов.-За хоёулаа машин дээрээ унтана шүү. Ингэхэд чи буу зэвсэгтэй юу гэж ачааны тэрэгнийжолооч асуув.-Гар буу бий.-Би бирдаантайТэр хоёр буугаа цэнэглээд тэргээ тойрон явсаар байлаа. Шөнө ч боллоо. Урд шөнө нойргүйявсан болохоор хоёулаа унтах гэж ачааны машины тэвшинд орж бүхлээрээ хэвтэв. Даан ихудалгүй баруун хойноос морин туурай пижигнэн ноход шуугихад хоёр жолооч босон харайжбуудахад бэлдэв. Морин төвөргөөн ойртон ойртсоор харанхуй дундаас морьдтой хүний дүрссүүмэлзэв. Тэр хүн машин үзсэн бололтой шууд тулан ирээд-Дугар аа гэж дуудахаар Дугар даргынхаа дуугаар таньж тэргэн дээрээс буун харахад морь ньүргэсэн боловч дарга мориноосоо үсрэн бууж-За явна. Булганы хүрээ орно гээд дэргэд нь очсон ачааны тэрэгний жолоочид морио өгөөд-Эсэргүү нар Рашаантыг идээд утсыг нь тасалчихжээ. Чи эндээс аймгийн төв өөд одоохонбуц гээд машиндаа яаран суухад Дугар их л яарч сандран тэргээ асаагаад эсэргүү нар хойнооснь хөөх бий дээ гэсэн шиг харанхуй дундуур нүх жалганд унахаас болгоомжилсонгүй яарандавхиулав. Дугар гагцхүү өмнөх замаа ширтэн аль болохоор хурдан явахыг бодон дарга өөдөөч харсангүй замтай замгүй газраар жирийлгэсээр байлаа. Муу тэрэг нь ч ер саатсангүйявсаар нар гарах үед Сэлэнгийн хөвөөнд ирлээ.-Яаж гарах вэ? гэж дарга арга тасарсан байртай асуухад Дугар жаал бодож байснаа ойролцоохайл өөд харж-Тэр айлуудад очвол арга нь олдох болов уу? гэж асуухад дарга юу ч хэлсэнгүй. Энэ хүн


намаас хөөгдсөн юм гэнэ билээ. Айл хэсэж санаатай саатуулан арга саам хийх гэж байгаа юмбиш байгаа. Эсэргүү нарын тухай хэрэггүй л хэллээ. Тэртэй тэргүй мэдээ биз дээ. Хэрэвсэжиг мэдэгдвэл дор нь барих юм шүү гэж боджээ. Дугар айлын гадаа очиход машиныдуугаар олон хүн гарч ирлээ.-Ах дүү нар минь мөрөнг гаталгаад өгөөч. Бид яаруу явж байна гэж Дугар бараг хашгиранхэлбэл тэдгээр хүмүүс зөвлөж байснаа банз дүнз үхэр тэрэгний арал цуглуулан сал хийх юмболов. Дугар тэдэнтэй хамжин сал баглаж тэргээ дээр нь гаргаж гол руу орохдоо даргаа хоёрусч хүний хамт мориор гаргав. Усчин улс салаа хатган бараг цаад талд нь гарах үес сал задранДугар тэрэгтэйгээ усанд унасан боловч сэлж гарлаа. Дугар усчин улстай хамжин хаврынхүйтэн уснаас ер халширсангүй ус руу орж тэргээ олс дээсээр баглан цаад хөвөөнд байсанайлаас хэдэн үхэр гуйж авчран чирч гаргав. Тэрэг нь норсон тул асах янзгүй байсан ч Дугармэддэг бүхнээ хэрэглэн яаруу сандруу арчиж цэвэрлэн хатааж машинаа арайхийн асаагаадявах гэхэд дарга түүнийг тийнхүү үнэн санаанаас яаран байгаад түрүүчийн бодож явснаасанахад эвгүй оргин-Дугар аа нойтон хувцсаа солих юмсан гэвэл-Дарга минь энэ яах вэ яваандаа хатчихна гээд ухасхийн харайлгав. Тэр хоёр тийнхүү явсаарДайчин вангийн хүрээнд очлоо.Шуудхан л утасны салбарт очно шүү гэж дарга хэлэв. Дугар утасны салбарыг хүнээс асуунявсаар жижигхэн байшингийн үүдэнд очиход дарга буун харайж бараг гүйх шахан орлоо.Дугарын норсон хувцас ч бараг хатсан тул сольсонгүй машиндаа наалдсан шавар шавхайгааарчиж цэвэрлэнэ. Дарга нь удаж удаж гарч ирээд-Нааш нь цэрэг гаргах боллоо. Хоёулаа энд хүлээнэ. Одоо айлд очиж цай ууя гэв.* * *Дарга өдөр бүр л утсаар ярих бөгөөд бас нутгийн хүмүүстэй уулзан ярилцаж ийш тийш ньморьтой элч довтолгон мэдээ хүргүүлж хэл авалцан байлаа. Бас нам эвлэлийн гишүүдийнхурал цуглаан хийж сайн дурын цэрэг элсүүлэх, өртөө улааны ажлыг цэгцлэх зэрэг зогсоозайгүй ажилтай байлаа. Орон нутгаар худал үнэн нь мэдэгдэхгүй цуу үг тарж ногоон малгайтДамдинсүрэнгийн цэрэг Рашаантаас цааш хөдлөн зэргэлдээ сумынхаа хамтрал хоршоогдээрэмдэн, ард олныг хядаж байгаа гэнэ. Архангайн Тариат, Завханы Идэр, Тэлмэн сумШумуултайн хүрээнд учиргүй олон лам хар хүмүүс нийлэн боссон гэнэ. Очирбатын яамгэдэг байгуулагдан Төвдийн банчин богд Японоос цэрэг авч ирэх юм гэнэ гээд л бөөншуугиан дэгдэж айван тайван байсан ард олон айн түгшиж ямар цаг болох нь энэ вэ? гэжөвөр хоорондоо сэм ярилцан чимээ чагнаж байлаа. Ардын засаг удахгүй устах юм байх гэхяриа ч гарч шамбалын дайн гэгч нь болж байгаа нь энэ гэнээ гээд Вангийн хүрээний лам нарбитүүхэндээ сүсэгтэн олонд айлдаж хүн бүр чухам юу болох гэж байгааг бие биеэс зүрхлэнасууж чадахгүй байцгаав. Үймээн сандраантай энэ өдрүүдэд Дугарын сэтгэл бас л зовжэсэргүү нар Хатгалд орчихгүй байгаа гэж тэнд үлдсэн эх хүү хоёртоо сэтгэл нь зовж эндээсбушуухан л явах юмсан. Цаг төр ямар болох нь над юуны хамаа, хар амь минь бүтэн, үрхүүхэд, хөгшин эхээ хоолтой явуулбал барав гэж бодно.


Энд ирээд гурав хонов. Дугар өглөө босоод даргаа тэргэндээ суулган утасны хороонд авчрав.Дарга нь мөн л Улаанбаатар хоттой ярих гэж ирснийг Дугар асуултгүй мэдэх бөгөөд тэрцэрэг нь бушуу ирээсэй тэгвэл буцах байх гэж горилон хэзээнээс сурсан зангаараа тэргээгялалзтал арчин байтал машин нүргэлэн дуугарах нүргэлсэн бөглүүхэн чимээ бүдэгхэндуулдахад зүрх нь хүчтэй цохилон ашгүй өнөө цэрэг нь ирж байгаа юм байх гэж зүүн тийшээхарлаа. Машины дуу ч улам тод болж хүмүүс гэр байшингаасаа гарцгаан харав. Дарга нь ччимээ сонссон бололтой утасны хорооноос гарч ирээд наран сөрөг саравчлан харлаа. Хотоосирэх замаар тоос босож машины түрүүч гараад ирлээ. Дугар амандаа нэг хоёр гэж тоолов.Арван машин дүүрэн цэрэг ойртон ирэв. Намын хорооны дарга ч баярласан бололтойДугарыг харснаа олон машины урдаас алхав. Түрүүчийн машин ойрхон ирээд зогсоход дараахмашинууд ч гүйцэж ирлээ. Олон цэргийн буу сэлэм өглөөний наранд гялалзана. Түрүүчийнмашины кабинаас хоёр дарга гарч ирээд нэг нь цангинасан дуугаар-Жагсаад! гэж командлахад машин дээр байсан цэргүүд буун харайж салаа сумангаараажагсацгаав. Намын хорооны дарга хоёр даргын дэргэд очиж гар барин мэндэлж байгаахарагдлаа. Салаа сумангийн дарга нар тус тусынхаа цэргийг дагуулан ногоон дээр суулгажяриа хийж байгаа бололтой чанга чанга дуугараад гараараа дохиод байв. Намын хорооныдарга хоёр даргыг дагуулан юм ярьсаар ойрхон ирлээ. Дугар урьд цэрэгт байсан шигээцэргийн дарга нарыг ойртоход хувцас хунараа янзлан байтал тэд дэргэд нь ирэв. Дугартэднийг харж байснаа гэнэт нүүр нь халуу оргин ухрах гэтэл цэргийн даргын нэг ньухасхийж-Хүүе Дугар гэж чанга хэлээд тэврэн авлаа. Дугар хэлэх ч үг олдсонгүй тэр хүний нүүр өөдгөлрөн харж инээмсэглэх гээд чадсангүй нулимс цийлэгнэв. Тэр цэргийн дарга бол Дугарынамьдралын замд гэрэлт мөрөө үлдээсэн сайн нөхөр Даш байлаа.-За бие сайн биз дээ. Бид хоёр энд уулздаг байжээ. Чамайг чинь хотод л байгаа гэж бодсонгэж Даш инээмсэглэн хэлж Дугарын ханхар мөрийг алгадсанаа жаахан хөндийрөв. Дугарбаярлаж бантсандаа үг ч хэлж чадсангүй тонгойн газар ширтсээр байлаа.-Танилц миний сайн нөхөр Дугар гэж Даш хэлэхэд хажууд нь зогсож байсан цэргийн даргагар барив.-За тэгээд хэзээ энд ирээ вэ?-Ноднин намар-Энэ тэрэг барьж байгаа юм уу?-Тиймээ-Танайхан сайн биз дээ?Дугарын царай зовиурьтай болж эгцлэн харахаасаа зүрхшсэн янзтай машинаа хяламхийнхараад санаа алдахад Даш хэрэггүй юм асууснаа мэдсэн боловч нэгэнт хожимджээ. Дугардахин санаа алдаад


-Би хүү, хадам эх хоёртойгоо л байгаа. Даш гуай минь би тун их зовлон үзэж явна шүү гэв.Даш яриагаа өөр тийш нь хандуулахыг бодон өөрийн дарга, намын хорооны дарга хоёрыгхарж-Бид хоёр чинь эртний танилууд байгаа юм. Арав гаруй жилийн тэртээ энэ нутгаар хүлгийнтоос босгож цагаантантай тулалдаж явлаа. Манай ангийн мэргэн бууч байсан юм гэвэл-Хуучин дайчид санамсаргүй уулзах сайхан байдаг юм шүү гэж танихгүй дарга хэлэв.-За Дугар минь яриад бай. Энэ хүн бол манай отрядын дарга. Би орлогч нь. Чамтайгаа хамтявж эсэргүү нарыг дарна даа. Амьдралд зовлон гуниг бишгүй л дайралддаг юм. Чамд золгүйявдал тохиолдсон бололтой. Гэсэн ч сайн нөхөддөө зовлонгоо ярихад дотор онгойдог юм шүүгэж Дашийг хэлэхэд Дугар бас л санаа алдаад-Дарга минь би хань ижил ч үгүй, нам ч үгүй ажил төрөл ч үгүй болоод нутгаа барааданирээд саянаас энэ даргын тэргийг барьж байна гэвэл Даш хирдхийн цочиж-Яана гэнээ яагаад тэр билээ гэж шалгаав.-Та замдаа ядарсан байлгүй дараа ярих уу?-Үгүй үгүй. Би сайн нөхрийнхөө зовлон жаргалыг хуваалцах ёстой.-Намайг нударган баян гээд намаас хөөж...-Нударган гэнээ үгүй энэ чинь юу болж байна гээд Даш намын хорооны дарга өөд харвал тэрдарга бас мэдэхгүйдээ гайхсан янзтай харлаа.-Та нөхөд намын улс байна энэ хүнд учирсан явдлыг сонсоход сонин биш үү гэж Даш хоёрдаргаас асуувал-Бидэнд тодорхой ярьж өгвөл зүгээр байна гэж намын хорооны дарга хэлэв.-За Дугар минь чи бүр эхнээс нь. Анх нутгаасаа гарснаасаа эхлээд нэгийг ч үлдээлгүй энэхоёр хүнд тодорхой сайн ярьж өгөөрэй гээд Даш халааснаасаа тамхи гаргаж өөрөө нэгийг авчасааснаа Дугарт өгөв.Дугар тамхиа асааж хэд сайн сороод анх нутагт нь хоёр орос очсон түүнээс хэрхэн айснаасааэхлээд Жалханз гэгээний манаач болж машин тэрэг заалгаснаа Егортой сайн болж нөгөөорос нь түүнийг хардсан тэгэхээр нь оргуулаад буцахдаа Даш даргын цэрэгтэй яаждайралдан баруун замын байлдаанд оролцож Дух нарсанд шархадсанаа эмнэлэгт хэвтээдэдгэрэн гарч хотод очиж цэрэгт орж, дараа нь жолооч болсноо, Сүрэнгийнд хүргэн орсноо,өөрийн эцэг нь нас барсан, хадам эцэг нь амиа хорлосон, эхнэр нь нас барж зовж гуньсан,хадам эцгийн хөрөнгийг хоёр дахин хурааж өөрийг нь нударган гэж хөрөнгийг нь хураажажлаас халж намаас хөөгдсөн зэргээ хөврүүлэн ярьж хөдөө гарч хоршоодын холбоонд гурилзөөж байгаад намын хорооны жолооч болсон амьдралын ээдрээтэй түүхээ ер нэмжчимсэнгүй ярилаа. Түүний яриаг анхааралтай чагнаж байсан намын хорооны дарга


-Учрыг нь нарийн шалгасангүйгээс энэ хүний амьдралыг хөөрхий болгожээ. Гэсэн ч энэ болтүр зуурын эндэгдэл байж болно, энэ хөл үймээн дарагдахаар учир нь олдох байлгүй гэв. ДашДугарын хатуу ажилд эвэршсэн гарыг чанга атгаж-Чи минь амьдралын зовлонд хатаагдсан болохоор ёстой л болд шиг болоо биз. Амьдралынзамд дайралдсан олон удаагийн ширүүн цохилтонд бууж өгөлгүй сөрөн тэмцэж амьдрахыгбодох, гэхдээ жаргалтай сайхан амьдрахыг бодох хэрэгтэй. Чиний тухай хотод очоодхөөцөлдөнө. Ингэхээр дайчин нөхөр минь бидэнтэй хамт эсэргүү нартай тэмцэхээр буугаадахин барьж цэргийнхээ жагсаалд эргэн орно байгаа гэв.-Төрдөө хар буруу санасан эсэргүү нартай үхэх сэхэхээ үзэн тэмцье. Миний мөчир гишүүаянганд хяргагдсан боловч гол нь хэвээрээ сэтгэл минь ариун гэж Дугар хэлэхэд Даш түүнийөргөн мөрийг алгадан баярласнаа илэрхийлээд-Дайчин нөхөр минь жагсаалдаа дахин ор! гэж тушаасан янзтай хэлэхэд Дугар цэргийн хүнийёсоор номхон зогсож ойрхон бужигнан байгаа олон цэрэг өөд сэтгэл хөдөлсөн маягтайхарлаа.* * *Дугар цэргийн ангийн хамт Хатгалд ирж ээждээ учраа хэлж арваад жилийн өмнөх шигээцэргийн хувцас өмсөн буу үүрч мордоход хадам эх нь зээ хүүгээ тэврэн доголон нулимстайсүү өргөсөөр хоцорчээ.Отряд Рашаант өөд шөнөдүүлэн явсаар үүрээр ирэхэд айж дүрэвсэн нутгийн ардууд эсэргүүнарт хөнөөгдсөн гунигт мэдээгээр угтав. Рашаантын хоршооны агуулахыг шатаасан нь гурилбудаа нь хэдэн өдрийн турш хар утаа баагиулан байжээ. Цэргийн ангийнхан эсэргүү нартхөнөөгдсөн хэдэн хүний хүүрийг олж бөөгнүүлэн нэгэн дор хүндэтгэлтэйгээр оршуулав.Отрядын дарга гол хүчээ аймгийн төвөөс хамт ирсэн нам эвлэлийн гишүүдийн хамтаар авчбаруун урагшаа хөдлөх үед Даш арван хүн дагуулан тэднээс салж зүг буруулан явжээ. Эсэргүүнарын гол гол толгойлогч нарыг баривчлах буюу устгах онцгой даалгаврыг түүнд цэргийнзөвлөл өгсөн бөгөөд отрядаасаа хамгийн итгэл найдвартай намын гишүүдийг ялган авсныдотор Дугарыг оролцуулсан ажээ. Эл арван хүн ангиасаа салмагц цэрэг хувцсаа тайлж ламхар янз бүрийн дээл өмсөж буу зэвсгээ яг таг болгоод цааш явлаа. Дугар шинэ винтов үүрчолон нөхдийн хамт аймгийн төвөөс мордсон тэр цагаас эхлэн сэтгэл нь нэг л ер бишийнхачин болж арваад жилийн өмнөх дайн тулааны явдал санагдахын дээр сайн нөхөр миньнадад итгэж төрөө хамгаалах албанд дахин томиллоо. Тэгэхээр би энэ төрдөө хар буруусанаагүй болохоор хэн намайг ингэж сүйд хийв гэж бодохоос учры нь олохгүй гайхна.Хүлгийн тоос босгож хурц зэвсэг агсаж олон нөхөдтэйгээ ийн зэрэгцэн явахдаа түүнийхийморь сэргэж эсэргүү нартай байлдвал анх дайнд орж байсан шигээ хөглөхгүй ихээ аргаухаан бодож тулалдана гэж бодсоор явлаа. Дашийн хайгуулынхан ой модтой газраар явсаарүдэш болгож нэгэн уулын ам уруудан явж байтал нохой хуцаж гал улалзав. Айл байгаабололтой. Даш мориныхоо амыг татаж хэсэг харж байснаа-Энд эсэргүү нар байж магадгүй. Буугаа бэлдэцгээ. Дугар надтай хамт яв! гэв. Дугар гарбуугаа өвөрлөн винтовоо нөхөддөө орхилоо. Даш Дугар хоёр аажуухан шогшуулсаар хот айлд


ирлээ. Тэнд гурав дөрвөн гэр үдшийн бүрийд бүртэлзэн харагдах бөгөөд гэр бүрээс хүн гарчирээд хоёр морьтныг нүд салгалгүй ширтсээр байлаа.-Нохойгоо! гэж Даш хэлэхэд баруун гэрийн үүдэнд байсан хүн боргож байгаа нохойгоо хөөв.Тэд мориноос бууж тушаад баруун талын гэрт орлоо. Гадаа байсан хүмүүс ч орж ирлээ.Тосон дэнгийн бүдэг гэрэлд хүмүүсийн царай сайн ялгагдах аргагүй байсан ч айсансэжиглэсэн шинж илэрхий. Даш хүмүүстэй мэндлэн тамхилав.-Эрхмүүд нутаг хаана вэ? Хаа хүрэх гэж явна?-Сэлэнгийн билчрээр нутагладаг аа. Ноднин дүүрэгч вангийн хошуунаас хэдэн морь аваадтүүнийгээ гүйлгэчихээд эрж явна. Танай үүгээр даага сарваа нийлсэн хонгор зүсмийн хориодадуу үзэгдэв үү?-Үгүй ер тийм адуу харагдаагүй юм байна.-Танайхан чинь аль сумынхан бэ?-Жаргалантынхан.-Үүгээр сонин юу байна даа.-Онц ч юмгүй шив дээ.-Өчигдөр Рашаант дээр баахан цэрэг ирлээ гэж дуулдсан-Аа тэгээ юү? Юун сайн юм бэ? гэж нэг өвгөн дуу алдав. Даш гайхсан дүр үзүүлэн-Юу болж байгаа юм бол доо гэвэл-Хүүхдүүд минь манай үүгээр ч цаг тайван биш болсон шүү. Ногоон малгайт Дамдинсүрэнжанжны цэрэг гээд буу зэмсэг агссан олон хүн үүгээр түүгээр давхилдаж үймээн дэгдээжбайна гэж сайхь өвгөн хариулав.-Юу болох нь тэр вэ? Ногоон малгайт гэж ямар хүн бэ?-Уг нь манай сумын хамтралын дарга байсан юмаа. Тэгээд гэнэт сумынхаа дарга нарыг алжсүйдлээд хамтрал хоршоогоо талж санаа нэгтэй улсаа цуглуулан үймээн дэгдээсэн юм.Засгийн эсрэг босож байгаа юм гэнэ. Өчигдөр урд голын Дондог хүүг алсан гэнэ. Тэр хүүэвлэлийн гишүүн байсан юм байхаа. Шарын цэрэг гээд хадаг зангиа зүүсэн хэдэн хүн өглөөманай хотонд ирж, бид төр шашнаа хамгаалж яваа улс гээд л хэдэн морьдыг минь аваадявчихсан.-Аа тийм бий тэгвэл ийшээ явсны хэрэггүй юм байна. Эндээсээ буцна байгаа гэж Даш хэлээдДугарыг харав.-Тэгье аягүй бол тэдэнд хорлогдож мэднэ гэж Дугар яаран хэлээд өндөлзөв.


-Баруун талын хэдэн сум тэр аяараа боссон дуулдана. Ашгүй ардын улаан цэрэг ирсэн болучир нь олдох байгаа. Бид ч үнэндээ учир зүйгий нь нарийн ололгүй хий дэмий л сандарчгаднаас хүн ирвэл айж л байх юм байна шүү гэж гэрийн эзэн өвгөн хэлэв.-Өглөө баруун уулын цаана гэр майхан барьсан олон хүн байна билээ гэж адуунд яваад ирсэнөвгөний хүү ярианд оролцлоо.Даш Дугар хоёр цай уугаад явлаа. Нөхөд нь тэр хоёрыг удаад байхаар сэтгэл түгшин хүлээжбайжээ. Тэд тэндээс битүү модон дундуур чимээ чагнан нилээд яваад сэжигтэй зүйлтэйдайралдаагүй учир модон дунд үүр цайлгав. Алсын бараа харагдахтай зэрэг цааш явсаар шарцэргийн халуун мөрд орж ирлээ. Саяхан хөдөлсөн бололтой галын цог нь унтраагүй бөгөөдмал алж идээд гэдэс дотор ясыг нь энд тэндгүй хаялсан ажээ. Бүдүүн модны ёроолд хоёрхүнийг харахын янзгүй сэглэж алсан байв.-Гэмгүй хүнийг ингэж л сүйдэлж байгаа юм даа. Монгол хүн ах дүүгээ ингэх ч гэж дээ гэжДаш гаслан хэлээд морио ташуурдахад нөхөд нь ч даган давхилаа. Саахалт хиртэй явтал ганцгэр дайралдав. Морин төвөргөөнөөр гэрээс настай эмгэн гарч саравчлан харж байхад тэдшууд дэргэд нь очиж амар мэндийг нь асуувал эмгэн хүн бүрийг таних гэж оролдон нилээдхарснаа-Хүүхэд минь орж цай ууцгаа. Та нар бодвол манай шарынхан биз гэвэл Дашийн дургүй хүрчэмгэнийг ташуураараа ороолгоод авмаар байсан ч биеэ барьж-Та чинь шарын талын хүн үү? гэвэл-Тэгэлгүй яахав манай хүү тэдэнтэй нийлээд бурхан шашнаа хамгаалахаар явсан гэж эмгэнхэнэггүй хариулав.-Хаашаа явсан бэ?-Хэсэг цэрэг өглөө манайд бууж цай уугаад баруун тийшээ явсан. Дамдинсүрэн жанжныцэрэг гэнээ.Даш тэр мунгинасан эмгэнтэй олныг ярихыг хүссэнгүй нөхдөө дагуулан явлаа. Эсэргүүнарын цэрэг ойрхон байгаа мэдээ сонссоноор отряддаа дуулгахаар нэг хүнээ буцаав. Эсэргүүнар нэг газар ер тогтохгүй ийш тийшээ үсчин зам зуур дайралдах хамтрал хоршоогдээрэмдэн хувьсгалчдыг яргалан хар мөрөө үлдээсээр яваа ажээ. Дашийн цэрэг эсэргүүнарын халуун мөрөөр хэд дахин орсон боловч ер нүүр учирсангүй бүдэг тод сураг гарганхөөцөлдсөөр Архангай аймгийн нутагт гүн оржээ. Нэгэн гол гаталж байтал модон дундаасбуу тасхийхэд Даш нөхдөө модны цаагуур бүгүүлж байдлыг ажвал хэд буудсанаа моринтөвөргөөн сонсдон чимээ тасрав. Тэдний мөрөөр явсаар бага шиг даваа давбал энгэрт ньнэгэн сумын төв байсан бололтой бяцхан суурин газар утаа манаран байлаа. Дурандвал тэндамьд амьтан байх шинжгүй болохоор Даш түрүүлэн давхисаар ирвэл хашаа байшинг юу чүгүй шатаасан бөгөөд түймэр нь бараг унтарч дагтаршиж дарагдсан эсгий навтас шатажгүйцээгүй бүдүүн дүнзнээс утаа уугиж байлаа. Даш нөхдөө тэр газрын ойр хавиаршүүрдүүлсэн боловч хүн хар ер дайралдсангүй хэдэн шатсан хүний хүүр олдов. Тэндээсээ


урагшилж модтой өндөр даваа давж явах үес отряд нь ойртон ирсэн сураг дуулж яаравчланявсаар Тариатын ойролцоо гүйцэв. Отрядын дарга өндөр туранхай хүн Даштай дөрөөхаршуулан явахдаа-Бид ч бас эсэргүү нартай дайралдсангүй хэд хоног зам зуур дайралдсан нутгийн ардуудаднамын бодлогыг таниулан эсэргүү нарт устгагдсан сумдын захиргаадыг ажилд нь оруулжхувьсгалын түр хороо байгуулж, нутгийн ардуудын дунд суртал ухуулгын ажлыг зохиож явсаарэнд ирлээ. Архангайгаас хөдөлсөн Содном сайдын отряд Тариатын орчим эсэргүү нартцохигдсон дуулдана. Өлзийбатын отряд дайран давшиж эсэргүү нарыг цохин Булнай чигтзугтаалгасан мэдээ өнөөдөр авлаа! Тэгэхээр бид Тариатын араар тойрч эсэргүү нарыг самнанхөөе. Та энэ янзаараа явж тэдний толгойлогч болон жанжнуудыг барих ажлаа түргэвчлэх ньзүйтэй биз гэв. Даш даргынхаа үгийг зөвшөөрч яаж ажиллах тухай түүнтэй нилээд зөвлөв.Отряд нэгэн ихээхэн хөндий уруудаж явтал толгойн сэргийлэхээс морьтой хүн довтлон иржхөндийн амны хэсэг модонд эсэргүү нар саяхан буудалласан тухай мэдээлэв. Отрядын даргацэргээ хэдэн хэсэг болгож шар цэргийг тойрон бүслэхээр явуулахдаа-Шууд байлдаж болохгүй тэдэнд учрыг таниулан буулгаж авахыг бодоорой гэж сумансалаадын дарга нартаа үүрэг өгөв. Отряд хэдэн хэсэг болж дайсанд үзэгдэхгүйн тул хоёрталын уулын модон дундуур давшлаа. Тэрхүү уужимхан амны адаг улам нарийсаж хад асга оймодоор хучигдсан бартаа ихтэй газар ажээ. Отряд эргэн тойрон бүсэлж тэдний зугтах амыгхааж гүйцээд дотогшоо давшлаа. Эсэргүү нар мэдсэн бололтой модон дундаас буун дуупижигнэн давшихад бэрх болов.Улаан цэргүүд явгалж модны чөлөө зайгаар дотогшилсоор байлаа. Отрядын даргынтушаалаар үе үе тэдний толгой дээгүүр хий буудаж сүрдүүлсэн ч шар цэрэг ер ойртуулахянзгүй ширүүн буудахын дээр тун мэргэн онож хэд хэдэн цэргийн амь хохиров. Отрядындарга эсэргүү нартай үг хэлээ ололцох гэж гурван хүн томилж явуулав. Буу зэвсэггүй гурванхүн эгц урдаас нь огт айсан шинжгүй босоод ирэхэд эсэргүү нар буудсангүй харцгаав. Тэргурван хүн ойртон очиж-Нөхөд өө та нар эсэргүүцээд ер нэмэргүй. Бид та нарыг ер хөнөөхийг бодохгүй байна. Гэргэртээ тарж харьцгаа. Амгалан тайван аж төрж байгаад ардын засагтаа хар буруу санаж ахдүүсийнхээ өөдөөс буу шагайж байдаг нь ямар ёс вэ? гэж хүнгэнэсэн дуутай нэг цэрэгхашгиран хэлэхэд эсэргүү нар эргэлзсэн бололтой бие биеэ харцгаажээ.-Муу сайн улааны суртал номлогчдыг устга! гэж хахир дуутай нэг хүн хашгирав.Сөөнгөдүүхэн хахир мөртлөө этгээд хачин аялгатай энэ дуунд Дугар давхийн цочлоо. Энэчинь хэн бэ? гэж агшин зуур санахад хэлмэрч Самдангийн дуу мөн болохыг таньж угаасаамуу хүн тэр чигээрээ явсаар өнгөрдөг байжээ. Зүсээ хувиргаж яваад бидэнтэй уулзсандаруйдаа алга болсон юм. Энд иржээ гэхээс туйлгүй хорсов.-Байз байз ах дүү минь учир хэлцье гэж түрүүчийн хүн хэлж дуусаагүй байтал буун дуутачигнаж өнөө хүн онхолдон уналаа. Дагаж очсон хоёр нь буцаад гүйсэн боловч эсэргүү нарнэхэн буудаж амийг нь хөнөөв. Отрядын дарга ихэд уурлаж


-Үг хэлээ ололцохгүй бол зэвсгийн хүчээр үзнэ дээ гэж шүд зуун хэлээд дэргэдээ хэвтсэнхөнгөн пулемётчинд буудах тушаал өгөв. Хөнгөн пулемётын богино ээлжээр омогтойгаллахад эсэргүү нар баахан сандарч үймж байгаа бололтой түрүүчийн ил газраас омогтойбуудагсад ухрав. Отрядын дарга модон хуйгаа өндөрт өргөж-Дайраад! гэж хашгиран босон харайж гүйхэд олон цэрэг нэгэн зэрэг ура хашгиран дайранорлоо. Шар цэрэг учир замбараагүй буудан зугтааж байлаа. Улаан цэрэг үе үе хэвтэн эрслэндайрсаар эсэргүү нарын буудалласан газар ойртоход тэд майхан гэр, олзолсон юмаа орхижмориндоо мордон шууд дайрав. Тулалдаан тун ч ширүүн болж үхэлдэн зууралдан нүдэлдэжнилээд нь бүслэлтийг сэт дайран зугтаж амжсан бөгөөд хориод хүн баригдав. Шар цэрэг талтал тийшээ уул хад дамжин зугтаасан тул отрядын дарга тэдний хойноос хөөх хэрэггүй гэжцэргээ цуглах бүрээ үлээлгэв. Баригдсан хүмүүсийг нэг нэгээр нь авчран байцаахад тэдногоон малгайтын цэрэг гэх бөгөөд Өлзийбатын отрядад цохигдон уул хадаар хэсэн явж ороннутгаас бас олон хүн элсүүлэн гол хүчтэйгээ нийлэх гэж яваа ажээ.Баригдсан хүмүүсийн буу зэвсгийг хурааж нэгжив. Шархтай хүнийг цэргүүд модон дундаасолж хоёр талаас түшиж отрядын даргын дэргэд авчрав. Тэр хүн сүрхий хүнд шархдсанбололтой царай нь цонхийн цайж нүд нь аймшигтайгаар эргэлдэх боловч хорсол занал илтажээ.-Энэ хүнийг эмчил гэж отрядын дарга тушаахад эмч хархүү ухасхийн ойртвол шархтантүүнийг гараараа түлхэж-Хойшоо бай чиний тус над хэрэггүй гэв. Дашийн ард зогсоод тэр шархтанг ажиглан байсанДугарын зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилж урагшаа ухасхийн түүний дэргэд очиж-Үгүй та энд юу хийж яваа юм бэ? гэвэл тэр хүн давхийн цочин харснаа нүд нь улаанаарэргэлдэн-Чамайг арай л дутуу алж дээ гэж хорсолтойгоор занан хэлэхэд саяхан болтол энэ хүнийгсайн хүн гэж санаж явсан Дугарын зүрхийг мөсөөр жигнэх шиг болж ухарснаа-Манай монголтрансын байцаагч Дэгээхүү гуай шүү дээ гэж аяархан хэлэхэд Дэгээхүү хүндшархандаа тэсэж ядан Дугарын өөд гар зангидан-Энэ чинь бас над шиг төрөөс уравсан эсэргүү шүү. Та нар одоо болтол мэдээгүй юм уу гэв.Дугар энэ үгийг дуулаад бие нь зарсхийсэн боловч-Чи ч нохойн замаар оржээ. Арай ч ийм болно гэж бодоогүй явсан юмсан гээд түүний зэвүүннүүрийг дахин харахыг үл хүсэн цаашаа эргэхэд-Миний сум манай мэргэн буучдын сум үүнийг онох нь яаваа! гэж Дэгээхүүгийн хорсон хэлэхнь тодхон дуулдав.* * *


Зуны дунд сарын арван хэдний төгрөг сайхан саран модтой өндөр уулын цаанаас сүүн цагаангэрлээ цацруулсаар гарч ирлээ.Ойролцоохон уулын түргэн урсгалт гол шаагин шуугинурсахаас өөр чимээ аниргүй нам гүм ажээ. Модноос уяатай найман морь хааяа төмөрамгайгаа шажигнуулан зажлах шилгээх л энэ нам гүм орчныг хааяа эвдэх ажээ. Түлсэн галынцог улайн улайсаар бүдэгхэн сүүмэлзэж байснаа унтрав. Тэр галын ормыг тойрон долоон хүнсахлаг ногоон дунд унтах бөгөөд буу барьсан нэг хүн нөхдөө сэрээхгүйг хичээсэн бололтойаяархан алхаж алсын чимээ чагнан тэнгэрийн байдал ажих нь үүр бушуухан цайгаасай гэжтэсгэлгүй хүлээж байгаа бололтой.Нөхдөө бүгд унтсан гэж манаанд гарсан хархүү бодох авч нэг л хүний нойр хулжин мэлгэрсарыг ширтэн үе үе санаа алдан хэвтэж байгааг манаач мэдсэнгүй.Сар хайлсан тугалга адил мэлтэгнэн дээшээ хөөрөх бөгөөд эрвийн сэрвийлцэх моддыноройгоор сүүмгэр будан татаж байснаа төдхөн замхарч өдөр шиг саруулхан боллоо. Дугарсарыг тийнхүү удтал харан хэвтэхдээ аль хаврын улаан шороо нүдсэн нэгэн зэврүүн өглөөнялх үр халамжит хадам эхээ орхин гарснаа мөрөөдөн санаж ийн нойр алдан түмэн зүйлдсэтгэл нь билчин байгаа билээ. Гурван сар гаруй уул хадаар гэр хийж зэрлэг сумынисгэрэхийг сонсож дарийн утаа үнэрлэн ийнхүү явахдаа үе үе гансран мөрөөдөлд автан гунихавч намайг ийм байдалд хэн оруулав гэдгийг тунгаан бодож тэр нэгэн өдөр Дэгээхүүгийнхэлсэн “Чамайг арай л дутуу алжээ” гэдэг үгийг дуулснаас хойш намайг ийм л муу улсуудалснаас биш нам засаг минь над муу санаагүй байх, нэгэн үе нам засагтаа гомдож явснаа ихнүгэл хийжээ гэж бодох болсон бөлгөө. Хөөрхий аав минь олондоо буруу санаж ер болохгүйгэж байн байн захиж байдаг сан, үнэхээр би олондоо муу санаагүй билээ. Нэгэн үеамьдралын хүнд байдалд учирсан боловч ариун цагаан сэтгэл минь дийлж учир зангилаа ньолдож насны эцэст жаргах ч юм билүү гэх бодол сүүлийн хэдэн сарын турш сэтгэлийг ньэзэмдэх болсон билээ.Даш даргатай хамт тусгай үүрэг гүйцэтгэн эсэргүү хөдөлгөөний толгойлогч нарыг баривчлахнарийн төвөгтэй ажилд томилогдон арвуулаа гарснаас хоёр нь алагдаж одоо наймуулаа яваань энэ ажээ. Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай чигээс хөдөлсөн цэргийн ангиудшарынхны цэргийг удаа дараалан бут цохиж бөөгнөрсөн хүчийг нь сарниасан боловч аравхориороо бүлэглэн уул хадаар бугшсан эсэргүү нар ард олныг уулгалан зовоох явдал ернамдаагүй байлаа. Эсэргүү нарын олон жанжин хутагт хувилгаадын ихэнх нь баригдах буюуалагдсан боловч голлох хүн Түгж жанжныг баривчлах гэж Даш ийнхүү гурван сар уул хадаартэнэж яваа билээ. Ийн явахдаа бүлэг цүлэг эсэргүү нартай тулгаран буудалцаж заримтай ньуулзан учир зүйг таниулан сэнхрүүлж учир мэдэхгүй уул хадаар тарсан нутгийн олонд НамынТөв Хороо, Төв Шалган Байцаах Комиссын хамтарсан онц гуравдугаар бүгд хурлыншийдвэрийг таниулж байлаа. Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд шинэчлэгдэнбайгуулагдаж хэвийн ажилдаа орж, зүүнтний балмад этгээдээс намын жанжин шугамыгхэтэрхий зүүн тийш нь залж мушгиж гуйвуулсан алдаа завхралыг засаж залруулах ажилдорсон билээ. Дашийн дагуулсан хэдэн нөхөд орон нутгийн засаг захиргааны ажилдидэвхийлэн оролцохын зэрэгцээ орон нутгийн идэвхтэн хүмүүстэй холбоо тогтоож Түгж,Самбуу, Жамц жанжин хэмээх хэдэн хүнийг эрж сурвалжлан Булнайн нуруу, Хөвсгөлийнтайга, Идэрийн голын сав газраар самнан явсаар бөгөөд Түгжийн сураг гарах боловч ер нэггазраа хоёр хонохгүй мөрдөн самнагчдаас бултаад гарчихдаг байлаа. Түгжийг хос морьтой


явдаг гэдгийг Даш сайн мэдэх бөгөөд нутгийн ардын яриагаар борлог морь нь хад асгандянгир шиг дүүлээд явдаг, цагаан морь нь ус намганд загас шиг явдаг бөгөөд хориод хүндагуулан ой тайгаар гэр хийж яваа ажээ. Даш, Түгжийн халуун мөрөнд хэд дахин орсонболовч барьж чадаагүйдээ баахан урамгүй явах боловч түүнийг бариагүй цагт буцахгүй гэжхатуу шийджээ. Тийн хөөцөлдөн явсаар өнөөдөр Булнайн зүүн суганд ирж хоноглож байгаа ньэнэ ажээ. Нутгийн хүмүүсийн үгээр бол Түгж хэд хоногийн өмнө наашаа явсан сурагтай.Дугар өнгөрсөн өдрүүдийн үйл явдлыг тунгаан бодож хорлолт муу санаатан засгийн бодлогыггуйвуулан алдаа завхрал нугалаа гаргаж хичнээн ч олон хүнийг төөрөлдүүлэн гэмгүй олонхүний амийг хохироосныг санах бүр хорсол занал нь буцална. Гурван сарын турш эсэргүүнарын шатаан устгасан олон сургууль хамтрал сумын захиргаа хоршоо худалдааны газрыннурамтай дайралдаж үзэшгүй муухайгаар тарчлаан зовоож алсан гэмгүй хүний хүүртэйтохиолдох бүр яс нь хавталзаж явсаан!Бурхны ариун шавь гэж сүсэгтэн олон итгэж байсан лам нар эсэргүү хөдөлгөөнд олноороооролцож бороохой шийдэм бариад хүн алж хүрээ талж байсныг харах тусам ийм ч бурхнышавь байх гэж дээ. Эцэг өвгөд маань ийм л бузар явдалтанг шүтэж байж гэхээс гомдол төрнө.Энэ үүргээ гүйцэтгээд хот орж тэргээ барина байгаа. Миний чаддаг бөгөөд дуртай ажил болтэр шүү дээ. Дугар ийн бодож ногооны сайхан үнэр үнэрлэн хэвтсээр нэг мэдэхнээ тагунтчихав.* * *Булнайн нурууны зүүн суга хад асга, ой мод элбэг бартаа ихтэй ажээ. Өглөө нар уулын оройдтусах үес найман морьтой хүн тэр ам өөд аажимхан өгслөө. Ойн гөрөөсөөс өөр эзэнгүй энэбөглүү газар олон морины өвс налуулан явсан шинэхэн мөрийг мөшгөж чимээ чагнан явсаартэрхүү бартаатай ам мухардав. Мөр ч алдагдсан тул Даш хаашаа явахаа нөхөдтэйгээ зөвлөжамны эхний арзгар барзгар хадан хясааны хойгуур модон дундуур явлаа. Хадан хясаа ньцаашаа үргэлжлэх бөгөөд хүн гарахын янзгүй эгц ажээ. Ийн явсаар хясаа намхан болж тэдуул өөдөө авирав. Хадан хясааны баруун хойно гарч цааш битүү мод үргэлжлэх тул Түгж нарэнэ цохио хавьд бий, байхгүй бол өөр тийшээ явсан гэж Даш бодоод нөхдөө модон дундорхиод хэзээ ч өөрөөсөө холтгож үзээгүй Дугарыг дагуулан хүн далд ором өндөр өвсөндундуур явган явсаар модны захад гартал өмнө нь хадан цохио руу орж болмоор оньхарагдсан боловч онийн урд өндөрлөг дээр хүн зогсож байхаар тэр хоёр өтгөн өвсөн дунднуугдан хэвтэж харав.- За энд л орогнож байгаа юм байна даа. Өдөр ч ойртохын янзгүй юм байна гэж Даш аяарханшивнэв. Бараа харж байгаа хүн нилээн хол байсан тул ер сэжиг авсангүй. Тэр онь зэгсэнуужимхан болохоор шөнө мөлхөөд орчиж болмоор санагдав.- Үдэш л азаа туршдаг хэрэг. Чи буцаад нөхдөө дагуулж ир. Морио нилээн цаана хоёр хүнтэйүлдээ! гэж Даш тушаахад Дугар буцаж мөлхөв. Даш нүд салгалгүй ширтэн хэвтэхэд манаач ньхалуун наранд ядарсан бололтой нэг том чулууны сүүдэрт суучихав. Цаанаас нь өөр хүн ергарч ирсэнгүй. Даан их удалгүй нөхөд нь ч ирлээ. Тэд түгшүүртэй цаг тохиолдвол буудахадбэлдэн модны араар нуугдаж байраа эзэлцгээв. Үдээс хойхно манааны цаанаас бараанхувцастай хүн гарч ирээд хоёулаа хэсэг ярилцаж байснаа түрүүчийн хүн цаашаа даван алга


болчихов. Бодвол манаа нь солигдож байгаа бололтой. Манаач гэнэт босон харайхад хадныөмнө талыг ороон хоёр морьтой хүн гарч ирээд манаачийн хажуугаар өнгөрөн ониордотогшоо орчихов.- Мань улсууд урдуур нь тойрч ордог юм байна. Бид араар нь тойрсон болохоор сэжиг авахгүйбайх гэж Даш дэргэдээ хэвтээ Дугарт хэлжээ. Өөр хүн ирсэн ч үгүй гарсан ч үгүйхайгуулдагчид өвсөн дунд хэвтсээр үдэш болгожээ.- Дугар бид хоёр дотогшоо орохыг бодьё. Та дөрөв эндээ яг бэлэн бай! Хэрэв буудалцаад сүйдболбол шууд дайран орж тулалдаарай гэж Даш маузераа сугалан түрүүлэн мөлхөв. Өвсөндундуур мөлхөхөд чимээ анир ер гарсангүй. Тэр хоёр оньд дөхөхөд хүссэн юм шиг салхихөдөлж ой ганхан шуугиж тэнгэр бүүдийн бороо орох төлөвтэй болов. Даш Дугар хоёр энэзавшааныг ашиглан мөлхсөөр ониор давахад манаач мэдэх нь байтугай бараа чхарагдсангүй.Тэр хоёр ониор даваад мөлхсөөр өвстэй жалганд орж ирлээ. Салхи шуугисаарбороо шаагин орлоо. Эргэн тойрон пад харанхуй учир тэр хоёр жалгандаа хэвтсээр байлаа.Бороо нилээд орсноо арилж удалгүй тэнгэр цэлмэв. Харанхуй дундаас зайтайхан гэр майханбүүдийн харагдах бөгөөд гадуур нь хүн амьтан ер харагдсангүй. Даш чухам яахаа мэдэлгүйхэвтсээр агаад Дугарын хувьд бол дарга нь ямар тушаал өгнө түүнийг биелүүлэхэд бэлэнбайлаа. Даш ямар ч гэсэн эндээ байж үүр цайлгахаар шийдлээ. Эргэж харвал манаач нилээнхол сэрвэн хадан дээр сүүмийж харагдана. Даш Дугар хоёр бороонд нэвт цохиулсан тулбаахан даармаар янзтай байсан ч үүр цайхыг хүлээн хэвтэнэ. Нэгэнт бөөн аюул дунд орсонболохоор хэрхэн ямар аргаар тэднийг барих тухай Даш бодохдоо шууд байлдвал хүчинмөхөсдөж мэдэх юм, нөхдөө бүгдийг ялангуяа хөнгөн пулемётчингоо дагуулж авчирдаг байжгэж бодон буцаад явах гэтэл үүр цайх дөхсөн болохоор яах ч арга байсангүй. Тэр жалга ньөвсөөр хучигдсан тул үзэгдэлгүй байж болохоор ажээ.Үүр тэмдгэрэх үеэр тэр хоёр өвсзулгааж биеэ сайтар далдлан зөвхөн л харж болохтой болгов. Эргэн тойрон өндөр хаданцохиогоор хүрээлэгдсэн нэгэн аятайхан дэвсэг байх бөгөөд зуугаад метрийн зайтай хоёрмайхан нэг гэр байлаа. Гэрийн үүдэнд шар туг сэлбийн зөөлөн салхинд дэрвэлзэн хийсэхбөгөөд хадны ёроолоор чөдөртэй морьд харагдана. Гэр майхнаас цааш өндөр хадан дээр баснэг хүн цаашаа хараад сууж байгаа харагдав. Нар тусахтай зэрэг майхнаас хэд хэдэн хүн гарчзарим нь морьдоо авчран эмээллэж зарим нь гадаа гал түлж, хоол цай хийж байгаа бололтойөвөр хоорондоо чанга чанга хашгиралдан ярилцана. Майхнаас хориод хүн гарч ирээд галаатойрон сууцгааж цайлаад гурван хүн мордон Даш Дугар хоёрын дэргэдүүр шахамхатируулсаар ониор даваад явчихав. Тэдгээр хүмүүсийн дунд Түгж жанжин нь ер байхгүйбололтой, захирч тушаасан хүндтэй хүн үзэгдсэнгүй. Онц юм болохгүй бол өдөржингөөнуугдаад шөнө болгож нөхдөө авчран шууд байлдахаас өөр замгүй гэж Даш шийдсэн боловчтэр тухай Дугарт хэлсэнгүй. Цайгаа ууж дууссан хүмүүс майхандаа орцгоож нэгэн үе чимээтасарсан боловч удалгүй хашгичин шуугилдаж зарим нь гунигтай хоолойгоор хангинаталдуулах нь сонсдоно. Майхнаас буу үүрсэн хүн гарч ирснээ онийг чиглээд залхуутай алхав.-Манаа нь солигдох нь гэж Дугар шивнэвэл Даш толгой дохив.Тэр хүн Даш Дугар хоёрооснилээн зайтай амандаа дуу аялж байгаа юм уу маань уншиж байгаа юм уу дүнгэнэтэл юмхэлсээр өнгөрлөө. Удалгүй халагдсан манаач тэр хоёрын дэргэдүүр шахам бараг гүйсээрмайханд орчихлоо. Өөр хүн үүгээр түүгээр үзэгдсэнгүй.


Үд өнгөрч байхад гэрээс нэг хүн гарч ирээд шууд тэр хоёрыг чиглэн айсуй.-За яах вэ?-Чимээ гаргалгүй барьж авья.Тэр хүн огт ажиггүй явсаар Даш Дугар хоёрын нуугдсан жалганд орж ирээд Дугарын барагтолгой дээр шахам бие засахаар суулаа. Дугар ухасхийж нүд ирмэхийн зуур дээр нь үсрэнбууж гараараа амыг нь таглаад нуга дарахад Даш ч цээжинд нь буу тулгаж-Дуугарвал доор чинь буудлаа шүү гэж чихэнд нь шивэгнэв. Өнөө хүн Дугарын том гарандамаа таглуулсандаа бүтэж үхэх дөхөн нүд нь бүлтэгнэн шуухитнаж байлаа. Даш түүний хөлгарыг янгинатал хүлээд хажуудаа хэвтүүл гэж Дугарт дохив. Даш буугаа чихэнд нь тулгаадДугарыг гараа ав гэж дохив. Дугар гараа автал-Амийг минь өршөө гэж өнөө хүн сулхан хэллээ.-Чамайг яах ч үгүй. Ганцхан үнэнийг л хэлээрэй. Түгж бий юү?-Байхгүй-Хайчсан бэ?-Урагшаа явсан-Хэзээ ирэх вэ?-Өнөө маргаашгүй л болсон-Энд олон хүн бий юү?-Хорин зургуулаа-Та нар яах гэж энд ирсэн юм бэ?-Жанжин л мэдэх байх-Эндээ удах уу-Мэдэхгүй жанжин мэднэ-Энд удаж байна уу?-Гурав хонож байна.-Урд нь энд ирдэг байсан уу?-Хааяа ирдэг байсан


-Бидэнд ганцхан л Түгж хэрэгтэй. Та нарыг яах ч үгүй-За-Та нарын цэрэг дарагдаж гишгэх газаргүй болчихоод байхад энд юугаа хийж байгаа юм бэ?-Бид жанжиндаа тангараг өгсөн үнэнч улс, эцсээ хүртэл тэмцэх ёстой.-Одоо тэмцээд тэмцээд ямар ч нэмэр байхгүй шүү дээ.-Жанжин л тэмц гэвэл бид тэмцэнэ. Боль гэвэл болино. Ер нь бид та нартай хэзээ чэвлэрэхгүй. Та нар бидний хөрөнгийг хурааж хяхаж хавчин зовоож бурхан шажныг миньдоромжилсон шүү дээ.-Чи Түгжийн юу нь вэ?-Үнэнч цэрэг нь-Нэр чинь хэн бэ?-Норовсамбуу-Чи тайж уу?-Тиймээ-Танайханд өөр угсаатай хүн бий юу?-Бараг байхгүй. Надаас бусад нь та нарыг дагах улс. Би эцсээ хүртэл жанжнаа хамгаална.Түүний төлөө үхсэн ч чадна.-Тэр чинь жанжин шүү юм биш л дээ. Чиний толгойг айхавтар эргүүлсэн байна даа.-Тийм биш. Бид хүн арддаа сайн санаж буян хийж яваа улс. Тэр муу манаа та нартайхуйвалдсан байж л дээ. Түүнээс биш би ингэж гэнэдэхгүй байсан. Жанжин минь цуг явьягэхэд нь юунд хоцров доо.Даш түүнээс дахиад юм асуусангүй. Аманд нь бүснээсээ огтлон хийгээд буугаа чиглүүлсээрзэрэгцэн гурван бие үзэгдэхгүй болтол далдлав. Өлөн хоосон нойргүй яваа болохоор Дугарихэд ядарч байсан боловч даргаа дууриан биеэ барьж хэвтсээр байлаа. Ийн отсоор бүрэнхийболох үес морин төвөргөөн гарлаа. Даш Дугар хоёр эргэж харвал морь хөтөлсөн хүнхажуугаар нь бүртэлзэн өнгөрөхөд баригдсан хүн чимээ өгөх гэж тийчлэхэд Дугарбагалзуурыг нь шахаж бараг ухаан алдуулжээ.-За өнөө жанжин нь ирэв бололтой. Одоо нэг бол бид хоёр үхнэ. Нэг бол Түгжийг барина. Чиэндээ хүлээж бай гэж Даш хэлээд жалганаас гарах гэхэд Дугар түүний ханцуйнаас татаж


-Та ганцаараа явж болохгүй гэвэл-Зүгээр би түүнийг хуурч гаргахыг бодьё. Хэрэв намайг эргэж ирэхгүй болчихвол чи энэхүнээ аваад нөхөд дээрээ очоод, буцаарай гээд Даш Норовсамбуугийн малгай дээлийг сольжөмсөөд шуудхан явчихлаа. Дугар түүний хойноос сэтгэл түгшиж буугаа бэлдэн харсаархоцров.Даш явсаар гэрт нь шуудхан орвол тосон дэнгийн бүдэг гэрэлд ганцхан хүн байгаа бололтой.Тэр хүн үүд өөд хяламхийн харвал Даш нүүрээ буруулсхийж-Жанжаан цаана чинь болохоо байлаа гэж шивэгнэвэл өнөө хүн босон харайхад Дашбушуухан гарлаа. Түгж хойноос нь гараад ирэхтэй зэрэг Даш толгой дундуур нь маузерынхаабөгсөөр чанга цохиход битүүхэн чимээ гараад өнхрөх гэхэд Даш шүүрэн авч аманд нь бэлдсэналчуураа хийгээд сэвхийтэл өргөн хэд алхав. Түгж ухаан орж байгаа бололтой тийчилэхэдДаш буугаараа дахин нэг дэлсэж ухаан алдуулж гэрээс бушуухан холдоход майханд байгаа улсер мэдсэн шинжгүй шуугилдсаар байлаа. Даш хүнд ачаагаа дааж ядсаар жалганд ойртонирэхэд Дугар тосож авлаа.-За явъя.-Энэ хүнийг яах вэ?-Тэгээд байж байг бид хоёрт тээр болно. Үүнийг сайн хүл.Дугар Түгжийг бүсээрээ янгинатал хүлэв. Тэр хоёр түүнийг дундаа хийгээд мөлхсөөр ониндойртлоо. Манаанд ойрхон ирэхэд сэжиг авсан бололтой-Хэн бэ? Юу вэ гэв. Даш-Би байна гэсээр урдаас нь явахад манаач өөрсдийнхөө хэн нэгийг гэж бодсон бололтой-Унтахгүй юугаа хийж яваа юм бэ? гэв.-Чамтай уулзах хэрэг байна. Би бас сонин юм авч явна. Чи үзээч гэж Даш аяархан хэлэхэдсониуч зантай тэр хүн хадан дээрээс бууж ойртон ирлээ. Даш тулж очоод хутгалахад муухайорилоод пидхийн унав.-За хэрэг биш боллоо гэж Даш хэлээд Түгжийг шүүрэн авахад Дугар хөлөөс нь өргөндамжлан гүйлээ. Тэр хоёрыг онь дээр гарч ирэхэд ард нь олон хүн хашгичиж гуугачин буу чтасхийв. Даш Дугар хоёр Түгжийг дамжлан газрын уруу шургачин унасаар гүйхэд моринтөвөргөөн пижигнэж шуугин ойртлоо. Үлдсэн нөхөд нь ч модны захаас сүүтэгнэн гарч ирэхүес тэр хоёр нөхөд дээрээ ирлээ.-Хөнгөн пулемётоо! гэж Даш бараг хашгирав. Онь дээр хэд хэдэн хүн сүүтийн гарч ирэхэдхөнгөн пулемёт тачигнав. Эсэргүү нар хавьтаж чадсангүй. Далд ороод учир замбараагүйбуудав.


-За явцгаая гэж Даш хэлэхэд дөрвөн нөхөр нь Түгжийг дамжлан уруудав. Ард нь буупижигнэсээр байлаа.


ЗУРГАДУГААР БҮЛЭГУул тал шаргал хамбан дээлээ өмсөж монгол нутагт намрын налгар сайхан улирал айлчиланиржээ. Намрын хонгор салхи өмнөөс сэв сэв хийн үлээж замын тоос гозойн босно.Арваад хүн суулгасан шуудангийн машин хөдөө хээрийн дардан замаар тоос татуулан жирийхбөгөөд сууж яваа хүмүүсийн ихэнх нь залуучууд, хотын сургуулийн сурагчид тул яриашуугиан ихтэй байн байн ноцолдож бие биеэ боов боорцгоор шидэлцэн явна.Дугар хүүгээ тэврэн кабины арыг түшиж суугаад эдгээр хөгжилтэй залуусыг харан үе үеинээмсэглэнэ. Тэрээр Даш даргатай хамт явж Түгжийг баривчлан Архангай аймгийн төвороод цэргээс халагдан нутагтаа ирж хэд хоноод Даш даргынхаа зөвлөснөөр ээж хүү хоёрооавч Улаанбаатар хот орохоор явж байгаа нь энэ билээ.Сайхан зантай жолооч хөгшин эхийг нь кабиндаа суулгасан ажээ.Хоёр жилийн өмнө жим байсан газар өргөн дардан зам гарсан байхыг бодох бүр Дугарынсэтгэл хөдлөн үүгээр мөн ч олон машин явж дээ. Хэрэв би ажлаасаа хөөгдөөгүй бол үүгээрминий машины мөр ч зөндөөн гарсан даа гэж бодон, таньж мэдэх газар дайралдах бүр сэтгэлдогдлон нүдэнд нь баярын нулимс мэлтгэнэнэ.Сэр сэр салхи нь салхилаад байна уу дааЦэн цэнгийн хур бороо дуслаад байна уу даагэж цээлхэн хоолойтой залуу хангинуулан дуулахад бусад нь дагалдан дуулцгаав. Ийн явсаарнэгэн намхан гүвээн дээр гарч иртэл-Улаанбаатар! гээд бүгдээрээ босон харайцгаав. Дугар ч сэтгэл хөдлөн харвал цэнхэр униар,будан манан дунд дотно санагддаг нийслэл хот нь бараалан харагдлаа. Энэ хотод амьдралынгэгээн сайхан аз жаргалтай ч золгосон бас зовж шаналахын туйлыг ч үзсэн болохоор Дугарынсэтгэл бусдаас илүү хөдлөн залуучууд шиг хөөрөн урдаас үлээх салхийг хахаж цацанамьсгалж нүд салгалгүй ширтэнэ. Өндрөөрөө аагилж байдаг Жанрайсагийн сүрт дуган юуныөмнө нүдэнд туслаа. Сүм хийд гэдэг чинь муу санаатны орогнож байдаг булай газар шүү гэхбодол төрөх сацуу хайрт хүнээ оршуулсан наран тусах нугачаа ихтэй гүвээг ширтэж хэрвээлам залж эм тан уулгаад цаг алдалгүй эмч докторт эртхэн шиг үзүүлсэн бол амьд мэнд л байхбайсан даа гэж бодон санаа алдав. Урагшаа харвал Туул голын хөвөөнд асар том барилгабарьж байгаа нь алсаас бараалан харагдана. Хээрийн тоосонд булагдсан шуудангийнтэрэгний хажуугаар хааяа хааяа суудлын тэрэг ачааны машин сүн сүн хийн өнгөрнө.Шуудангийн тэрэг явсаар тээхийн буудалд ирж зогсов. Сууж явсан хүмүүс бүгд бууж ачаабараагаа үүрэх нь үүрч хөлсний морин тэргэнд суух нь сууж явцгаав. Дугар хэдэн баглаабоодол ачаа, хөгшин, хүү хоёртойгоо яадаг юм билээ гэж зогсож байтал хөлсний морин тэрэгдэргэд нь ирж-Хай танай хаа явбаа гэв.


-Энэ бүгдийг багтааж чадах уу? Хөлсийг нь сайн өгнө шүү гэж Дугар хэлбэл тэрэгний эзэнбууж ирээд ачаа бараагий нь арайхийн багтааж эх хүү хоёр нь суув. Дугар багтаагүй учирхажуугаар нь явган дагаж явлаа. Зам зуур дайралдах гудамж хашаа байшин бараг хэвдээ өнөөл олон хүн үймсэн шуугисан хэвээр ажээ. Морин тэрэг тачиг түчиг ганхлан явсаар олон жиламьдран суусан хашааны нь хажуугаар өнгөрөв. Дугар хашааны завсраар харвал хадам аавынбайшинг буулгаад цэлгэр сайхан хашаанд нь олон гэр эгнүүлэн барьсан байлаа. Хашааныхаабаруунтай байх Базарын хашааны үүдэнд ирж ачаагаа буулгаад хөлсний тэргэнд хөлсийг ньтөлөөд дотогшоо орлоо. Орхиж явсан гарз нохой нь эздээ таньж уяагаа тасчуулах шаханцоройлж гийнаж эрхлэн сүйд болоход Дугар эхтэйгээ уралдан нохойныхоо дэргэд очижтолгойгий нь илж эрхлүүлэв. Эхийн нь нүдэнд нулимс гүйлгэнэхэд Дугар нүүрээ буруулж гэрөөдөө алхтал гэрээс нэг хүүхэн гарч ирснээ-Хүүе яадаг билээ гээд уулга алдан ухрахад цаанаас нь Базар шагайснаа тэр хүүхнийг дайрчихшахан хажуугаар нь гарч ирээд Дугарыг тэврэн авч-Сайн явж ирэв үү гэж чичирхийлэн хэлээд эхийн урдаас очиход эх нь түүний духан дээрүнсэв. Базар Өлзийсүрэнг шүүрэн авч үнсэхэд танихгүй хүнээс бишүүрхэн эх өөдөөзүтэглэнэ. Үүдэнд байсан хүүхнийг Дугар лавлан хараад Дэлгэр байсанд баахан гайхсанболовч-Дэлгэр дүү минь сайн байна уу? гэвэл Дэлгэрийн царай час улайж тонгойсоор Дугартойртоход Дугар түүний турь муутай гарыг атган мэндлэв. Эх нь ч түүнтэй танимгайрхануулзаж тэврэн үнслээ.-Баярласандаа болоод бүр учраа олохоо байчихлаа. Алив таминь орооч гэж Базар инээнхэлээд үүдээ нээв. Тэд цувралдан гэрт орцгоов. Дугар оронгуут гэр доторхио харвал яг лхуучнаараа харин нэг ор хоёр авдар нэмэгдсэн байлаа.-Хүү ч сүрхий том болоо шив.-Ээжийн бие сайн биз дээ.-Та нар яагаад сураггүй болсон бэ? Бид мөн ч их харлаа. Ганц ч захиа бичихгүй гээд л ДэлгэрБазар хоёр ам өрсөлдөн асууцгаана. Базар халимаг үсээ хусуулсан бөгөөд толгойд нь гүнсорви тогтсон байв. Мань эр машинаас осолдсон юм болов уу? Эсхүл зодоо нүдээ хийгээ юугэж бодож бас сайн нөхдөө асуумаар бодогдсон ч цай цүй ууж байж аажуу уужуу ярилцая гэжхойшлуулав. Дэлгэр сүүтэй сайхан цай чанаж хоол хийлээ.-Ах ээж та хоёр гэртээ ирчихээд хүнийрхээд байна уу даа. Гал түлээд халуун болчихлоо. Дээлхувцсаа тайлчих л даа гэж Базар хэлнэ. Дугар нээрэн халууцаж байсан тул дээлээ тайлж цайуулаа. Өлзийсүрэн энэ тэрийг сонирхон гэр дотуур явах бөгөөд үнэхээр түүний үзэж хараагүйсонин хачин юм бишгүй л байв.-За тэгээд та нар ямар шүү янзтай байв даа гэж Базар асуухдаа толгойныхоо сорвийг илж үлмэдэгхэн санаа алдсаныг Дугар ажиглав.


-Хатгалд хэдэн сар хоршоонд ачаа бараа зөөж дараа нь намын хороонд хэд хоног тэрэгбарьсан. Тэгтэл ч эсэргүү хөдөлгөөн гарч хуучин танил дарга Даш гуай Хөвсгөлд очиж дахинцэрэгт орж хэдэн сар эсэргүү нартай хөөцөлдөж яваад ирлээ гэж Дугар яривал Базарыннүдэнд илт уй гашуу тодрон-Би ч бас Архангайд явсан гээд санаа алдан доошоо харлаа.Дугарын зүрхэнд ямар нэгэн үл мэдэгдэх зүү шивэх шиг болж-Аа тэгсэн үү? Бид хоёр тэнд яаж дайралдахав дээ гээд нөхрийгөө ямар аймшигтай үг дуулгахбол гэхээс яс нь хавталзав.-Цай уу! Хоол ид тэгээд аажуу уужуу ярилцая гээд Базар нэг л юм хэлэхээсээ зүрхшсэншинжтэй байхаар нь Дугарт эвгүй санагдсан ч лавлан асуух зүрх хүрсэнгүй. Базар авдраауудалж чихэр боов гарган Өлзийсүрэнд өгөхөд Өлзийсүрэн түүнээс бишүүрхэхээ байж өвөрдээр нь сууж олон юм шулганана.-Дэлгэр минь хуучин ажлаа хийгээд л байгаа юу?-Үгүй би сургуульд орсон-Аа тийм үү? Ямар сургуульд вэ?-Багшийн сургуульд-Егор багшийн бие сайн биз дээ гэж Дугар тэсэж чадсангүй асуучихав. Базарын нүд хэлэхийнаргагүй хачин уйтгартай болж доошоо харлаа. Дэлгэр ч нүүрээ буруулан галаараа дэмий лоролдов. Энэ байдлыг хараад Дугарын нүд бүртэлзэн Базарт ойртон сууж-Яасан бэ? хэл л дээ. Надаас... гэж ээдрэхэд-Хайран багш минь өнгөрсөн дөө гэж Базар дуулдахын төдийн хэлээд нулимс нь мэлтэгнэв.Дугарын дотор палхийж Базарын мөрнөөс угз татан:-Худлаа тийм сайн хүн үхэх ёсгүй гэж хэлээд өөрийн эрхгүй гоожсон нулимсаа арчсан ч үгүйДэлгэрээс үнэнийг дуулах гэсэн юм шиг харвал хүүхний царай бас л хачин болчихсон цаашаахарчихлаа.-Даанч гомдолтойдоо. Тэр сайн хүн монгол бидний төлөө чин сэтгэлийг барьж эцсээ хүртэлтэмцэж байгаад өнгөрсөн гэж Базар нулимс унаган байж хэлээд дахиад л санаа алдав. Гэрдотор чимээ тасарч зөвхөн хоол л дариглан буцлах дуулдана.-Хаана тэр вэ гэж Дугар сулхан асуулаа.Базар уйлан байж ярьж эхлэв.Монголтрансаас Архангайд цэргийн хэрэглэл яаралтай хүргэх нэг цуваа гарсаныг Егор


толгойлжээ. Тэд саадгүй явсаар Цэцэрлэг хотод ирэхэд Содном сайдын цэрэг эсэргүү нартцохигдож тэдний сууж явсан арваад машин Тэрхийн голд суусан байжээ. Тэр тэргүүдийгавчруулахаар Цэцэрлэг дэхь монголтрансын салбараас таван тэрэг явуулахад Базар Егоровхоёр оролцжээ.-Бид цагаан даваагаар давж Хануйг гатлан саадгүй явсаар урд Тэрхийн голд шаварт суусанхэдэн тэргэн дээр очлоо. Тэдгээр тэргийг эсэргүү нар юу ч үгүй болтол нь тонож эвдсэнбайлаа. Бид хоёр тэрэг шавраас гаргаж байтал ойролцоохон морин туурай пижигнэж голынбургасан дундаас хориод морьтой хүн гараад ирлээ. Анхандаа бид тэднийг ямар хүн болохыгсайн мэдээгүй учир онц ч юм бодсонгүй байтал тэд дэргэд давхин ирээд-Аа муусайн улааны зулбасгууд ашгүй бидний гарт оров уу гээд мориноосоо бууж ханцуйшумлан ойртлоо. Би багшийг харвал ер айсан шинжгүй тэдний өөдөөс харж-Та нар юун улс вэ? Бид та нөхдөд ямар ч гэм хийгээгүй ердийн жолооч хүн байна гэвэл хадагяндар болсон оготор буу үүрсэн торгон дээлтэй хар хүн буугаа сугалан багшийн өөдчиглүүлж-Энд чинь бас улаан орос нь хүртэл ирсэн юм бий. Барилаад бай гэж хашгирахад хориод хүнбидний тал талаас дайрлаа.-Та нар яаж байна бид ах дүү улс гэж Егор дахин тайлбарлах гэтэл түрүүчийн хүн-Үхсэн хойноо ах дүү бол доо гэж чарлаад ташуураараа багшийг минь ороолгоод авав. Бибагшийнхаа урдуур орох гэтэл нэг мундаг бяртай хүн намайг барьж автал багш мааньманебилиа шүүрэн авч тэр хүний тархийг хага цохин унагаахад бид багшийг дуурианманебилиа барьцгааж эсэргүү нартай нүдэлдэж эхлэв. Тэд галзуу юм шиг нүдэлдэж байгаабиднийг барьж чадахгүйгээ мэдэж зэрэг зэрэг буудацгаав. Хоёр нөхөр маань алагдаж гурвуулүлдлээ. Егор хэвт гэж хашгирахад бид хоёр өнхрөөд өгөхөд эсэргүү нар биднийг үхсэн гэжбодон буудахаа больж дайран орж ирэхэд багш маань хамгийн түрүүн бидэн дээр үсрэнбуусан хүнийг нам цохив. Багш алагдсан эсэргүүний бууг шүүрэн авч хэд хэдийг бууданунагатал сум нь дуусчихсан бололтой буугаараа нүдэлцээд бид хоёрт тэднийг огтойртуулсангүй. Бид гурав машиндаа нуруугаа наачихаад л нүдэлдэж байсан юм. Тэгтэл нэгхүн миний хажуунаас бороохойгоор цохих гэтэл багш түүний гарыг хуга цохиод эргэтэлдахиад л буу тас хийв. Багш маань гуйвлан унах гэснээ буугаа тулж цусаа асгарууланзогсчихоод тулж ирсэн нэг хүнийг цохиод хүчиндээ уналаа. Би багшийнхаа дээрээс хамгаалахсанаатай тонгойтол намайг нэг хүн гэдрэг угз татан унагаав. Босоод хартал багш мааньсалгалсаар босож ирээд буугаа далайн цохих гэтэл бас нэг хүн араас нь хутгалав. Минийнулимс асгаран багш өөдөө гүйтэл тархин дундуур хүнд юмаар татаад авахад ухаан алджээ.Ухаан ороод харсан чинь эсэргүү нараас амьд үлдсэн долоо найман хүн бид хоёрыгдангинатал хүлчихсэн тархи түрүүгүй өшигчин халимгийг минь зулгааж байлаа. Бид хоёрынухаан орон гаран тэдэнд зодуулаад байв. Эсэргүү нар нэг машин шатаагаад бид хоёрыг тэргал өөд чирч байсныг муухан санах юм. Гэнэт морин туурай пижигнэх шиг болж олон хүнхашгиралдав. Бид хоёрыг гал руу чирч явсан хүн орхичихоод зугтаалаа. Ашгүй улаан цэрэгдовтлон ирсэн юм байжээ. Тэгээд бид хоёр амьд гарсан юм даа гэж Базар үе үе нулимсааарчин хэлж гүйцээд толгойгоо ч дээш таталгүй мэгшин уйллаа.


-Хөөрхий минь хичнээн сайн хүн байлаа гээд эх нь уйлан алдан нулимсаа арчив. Дэлгэрдоголон нулимстай хоолоо гаргасан боловч хэн ч идсэнгүй.Дугарын бие чичрэн дагжиж хорвоо ертөнцөд хосгүй үнэтэй амьдралын замд нь оруулжөгсөн сайн нөхөр багштайгаа уулзана гэж хичнээн баяртай ирсэн билээ. Түүнтэйгээ уулзаххувь байсангүйд гутран гуниж нулимсаараа энгэрээ будаж үг дуу ч үгүй суухад учир мэдэхгүйхүү нь л үүгээр түүгээр гүйж үймүүлнэ.* * *Маргааш өглөө нь Дугар эртлэн босож хадам аав хайрт эхнэр хоёрынхоо булшин дээр очлоо.Нарлаг энгэрт ойрхон хоёр булш байхыг алсаас хараад нулимс нь бөмбөрөв. Хорвоо ертөнцөддахин олдошгүй халамжит ханийхаа булшны хөлд сөхрөн сууж нүдээ анин зөөлөн шороогийнь илэхэд хөв хүйтэн бөгөөд хайрт хүнээ өнгөрсний дараахан түүний энхрий хацарт эцсийнудаа хацраа хүргэхэд ийм л хүйтэн байсан нь санагдаж өөрийн эрхгүй дагжин чичрэв. Удталуйлж сууснаа авчирсан боов чихрээ булшин дээр тавьж унжиж санжсан хайс модыг ньянзалж шороо чулуугий нь сэлбээд нар зөв тойроод хот уруу буцлаа.За байз хаачих вэ? Монголтрансын конторт очих уу? Даш дарга ирсэн болов уу? Эхлээдтүүнтэй уулзаж ажил төрлөө хөөцөлдөх үү? Алексей маань заримдаа жолоочийн сургуульдхичээл заагаад заримдаа тээвэрт явдаг гэсэн. Одоо эзгүй болохоор баазаар очоод ч яахав.Кононов гуай бий гэсэн түүнтэй л уулзья гэж бодож засварын газар өөд явлаа. Үймээншуугиант гудамжаар олон хүний дундуур явсаар засварын газрын үүдэнд ирвэл ор танихгүйөвгөн манаач тосож- Дүү минь юу гэж явна гэв.-Кононов гуай бий болов уу?-Би яаж мэдэх вэ? Зөндөө л орос байдаг юм.-Тэр хүнтэй уулзах гэсэн юмсан та уулзуулж өгөхгүй юу?-Чи өөрөө орж уулз. Ах чинь хэл усыг нь мэдэхгүй.Дугар дотогшоо орж Кононовын ажилладаг тасагт орвол суурь машин тачигнан хөх халаадөмссөн хэдэн орос ажиллаж байлаа.Энд тэндгүй салгаад хаячихсан мотор, дугуй, рам явахзайгүй шахам хөглөрчээ. Тэнд Кононов байсангүйд Дугар оросуудаас ч асуусангүй гарахгэтэл гаднаас Кононов орж ирээд гайхан харснаа-Дугар! гээд том том алхлан дэргэд нь ирж тэврэн авч үнсээд мөрийг нь элэгсгээр алгадаж-Хэзээ ирэв? гэв.-Өчигдөр.Тэгээд л тантай уулзах гэж явна.-Хуучин ажилдаа орно биз дээ


-Авдаг болов уу?-Авалгүй яахав.Чамайг муу улс санаатайгаар тонгорсон байх. Дэгээхүү, Сүхбат хоёр л чамайгхатгаж өдөж ийм болгосон гэдгийг би гадарлаж байна.-Магадгүй. Сүхбат бий юу?-Байхгүй өвөл халагдаад алга болсон. Дэгээхүү ч сураг тасарсан-Би Дэгээхүүтэй уулзсан-Хаана?-Кононов гуай тэр чинь их муу хүн юм байжээ. Хөвсгөлд эсэргүү нартай цуг бидний эсрэгбайлдаж яваад баригдсан шүү.-За тэр би чамд хэлж байсан байх аа. Нөхөр дайсан хоёрыг ялгаж сур гэж. Тэр чинь их л муухүн шиг санагддаг байсан юм. Сүхбат аягүй бол бас тийм замаар орсон байж мэднэ. Тэрмэтийн зүсээ хувиргасан дайснуудын гайгаар хичнээн олон шударга хүн амиа алдав даа.Дугар түүний цэнхэр нүдэнд гуниглал илрэхэд-Харин тиймээ. Хайрт багшаа алдсан гунигт мэдээ сонсоод би чинь зовж л явна шүү. Ёстойхүн, сайн хүн байсан юм даа гээд Дугар санаа алдахад Кононов бодол болсон нүдээр Дугарыгудтал ширтэж байснаа-Шилдэг нөхөр минь монгол улсын ард түмний төлөө хайран амиа алдсан даа. Гэсэн ч чиниймэтийн үнэнч сайн нөхөд нь зорьсон хэргийг нь үргэлжлүүлэх ёстой. Чамайг дандаа ярьжДугар минь машинаа орхих ёсгүй байсан юмсан. Гэвч тэр залуурын ард дахин суух цагхолгүй гээд л ярьдагсан гэж Кононов ярилаа.-Чи баазаараа очсон уу?-Үгүй очоод хэрэг байна уу даа. Өөр газар тэрэг барьдаг юм билүү-Юу гэсэн үг вэ? Хуучин ажилдаа ор. Ер нь хоёулаа хамт явья. Би Егорынхоо төлөө ярихэрхтэй хүн гэж Кононов хэлэв.Тэр хоёр засварын газраас гарч нэгдүгээр бааз өөд хамт явлаа. Баазын хашааны ойролцооирэхэд Дугарын зүрх хүчтэй цохилон олон машины дуу толгой эргүүлэм нүргэлэхэд сэтгэлхөөрлөө. Хаалгаар ортол үүдний манаач өвгөн танимгайрхан уулзаж цааш хэд алхуулалгүйтаньдаг нөхөд дайралдан тал талаас нь шавж далан долоон асуултаар булахад Дугар ихэдсандран ийм олон сайхан нөхөд, таньдаг улстай гэж саяхан болтол бодоогүй явсан билээ.Түүнийг тэргээ өгөөд толгой гудайн нулимс гүйлгэнүүлэн баазын хашаанаас гарахад олонсайн нөхөд нь сэтгэл зовон нүүрийг нь эгцлэн харахаасаа зүрхшээж харцаа буруулж байсныгДугар мэдэхгүй билээ.


-Нөхөд минь Дугар чинь буцаад ирсэн дараа уулзаж тухтай ярилцаарай. Бид хоёр даргатайуулзах чухал ажилтай явж байна гэж Кононов гуай хэлж Дугарыг шавсан олон хүний дундаасарайхийж салган авч даргын өрөөнд шууд дагуулан орлоо. Тэнд баазын даргаас гадна Монголтрансын дарга Дорж бас бус хэдэн зүс таних улс байлаа. Дугар тэдэнтэй мэндлэв.-За Дугар минь хаанаас гараад ирэв. Ямар сонин хүн бэ? гэж баазын дарга хамгийн түрүүндасуулаа.-Хөдөөнөөс, Хөвсгөлд байж байгаад өчигдөр ирлээ.-Юу хийж байна даа.-Юу дайралдсаныг. Гурил будаа ч зөөж явлаа. Залуур ч мушгиж явсан. Саядаа хэдэн сарцэрэгт явлаа.-Аа тийм үү? Буцах уу?-Буцахгүй л болов уу?Баазын дарга Дугар хоёрыг ийн хэдэн үг солилцсоны дараа Кононов ярианд оролцон-Дарга нар минь энэ хүнийг анх учрыг нь нарийн шалгалгүй халсан шүү дээ. Тэгвэл энэ хүнхэзээ ч гэсэн рулиэ орхих ёсгүй хүн байсан юм. Би сайн нөхөр Егорынхоо нэрийн өмнөөс энэхүний хувь заяаны тухай ярих эрхтэй гэхэд баазын дарга их л албархуу байдалтай-Дахиад ажилд нь авъя гэхэд өөрөө дургүйцсэн шүү дээ гэв.-Тийм ээ тэр үед энэ хүний аж амьдрал болон сэтгэл санаанд хичнээн хүнд цохилт учирсныгта нөхөд харгалзаагүй намаас хөөж... гэж Кононов цааш нь ярих гэтэл-Ер нь Дугарыг яалаа гэж ажлаас нь халсан юм бэ? гэж Монголтрансын дарга Дорж асуув.Баазын дарга баахан хулчийсан янзтай-Нударган баян гээд л хөрөнгий нь хурааж ажлаас халсан юм гэв.-Чи тийм нударган байсан юмуу гэж Дорж асуув. Дугар инээвхийлэн-Эцэг нь хулгайч байсан юм гээд хүүгий нь барьж хорьсон гэдэг шиг юм болсон юмаа. Манайхадам худалдаачин хүн байсан. Тэгэхээр намайг бас худалдаачин мөнгө хүүлэгч нударган баянгээд гэр орныг минь нэгжин хурааж ажлаас халж намаас хөөсөн юмаа гэв.-Яагаад чамайг тэгж онцгойлсон юм болдоо.-Сайн мэдэхгүй юмаа. Тэгээд миний үгийг үнэн гэж тоож сонсох хүн олдоогүй. Нэгэн үеамьд явахын ч хэрэггүй санагдсан ч өнчин хоцорсон нялх хүүгээ бодож... гээд Дугарынхоолой зангирахад


-Энэ хүний хувь заяанд тохиолдсон золгүй явдлыг ч санаатай зохион байгуулж хутганүймүүлсэн хүмүүсийн яах аргагүй үнэн юм шиг баталсан баримт сэлтийг л үндэслэсэн юмбилээ гэж баазын дарга хэлснээ-Манайд байсан Дэгээхүү, Сүхбат хоёр л Дугарыг дөнгөх гэж ийм ажил хийснийг сүүлд ньмэдсэн. Бас ч Дугар бол ер жирийн хүн биш биднийг бодвол нилээн ч хөрөнгөтэй хадам эцэгнь тэргүүн баячуулын нэг байсан нь нэмэр болсон юм гэлээ.-Тэгээд та нар нарийн шалгаагүй юм уу гэж Дорж асуув.-Хөрөнгийг нь хураасан нөхдийн баримт Сүхбат нараас дээд газар өгсөн мэдээлэл зэрэг ньхэнийг ч үнэмшүүлэхээр байсан юм. Бүх гишүүдийн хуралд тэр Сүхбатын ярьсан зүйл их лүнэмшилтэй байсан нь олон гишүүдийг үнэмшүүлсэн юм. Тэгээд Дэлгэр гэж нэг бүсгүй энэтухай саяхан болтол хөөцөлдөж үнэн магадыг нь олсон юм билээ гэж баазын даргыгхариулахад Дорж халимгаа илж-Үгүй хө ингэхэд Дэгээхүүгээс сураг байна уу? Тэр ер нь ямар янзын хүн байсан юм бол. Гэвгэнэтхэн л чөлөө гуйгаад алга болсон гэвэл-Дугар уулзсан гэнээ гэж Кононов хэлэв.-Хөвсгөлд ногоон малгай Дамдинсүрэн жанжин гэгчийн цэрэгт ороод бидний эсрэг байлдажяваад хүнд шархдаад баригдсан гэж Дугарыг хэлэхэд хүмүүс хиртхийн цочиж Дугарыг худалхэлэв үү гэсэн янзтай харцгаав. Дугар ч үүнийг хүмүүсийн харцнаас ойлгож-Шархаа даасан бол энд хүргэгдэж ирсэн байх ёстой гэв.-Тэгнээ тэр нэг л хачин хүн байсан юм. Хэтэрхий хувьсгалчаас гадна зүсээ хувилгасан энэмэтийн дайснууд намын бодлогыг зүүн тийш нь хүчээр мушгин гуйвуулж алдаа завхралгаргаснаас шударга олон хүний амь эрсдэж ард олныг хичнээн ч их зовоов доо. Бид хориннэгэн онд хувьсгал хийхдээ энэ мэтийн муу сайн амьтдад эрх дарх олгон тэтгэх гээгүйюмсан. Зальтай мэхтэй дайснагч этгээдээс бид зарим талаараа хоцорч байна шүү гэж Дорждарга сургамжлах янзтай хэлэв.-За тэгэхээр Дугар минь бидэнд гомдож болохгүй. Хуучин ажилдаа ор! Тэргийг чинь өөрхүнд өгсөн. Чамд шинэ машин өгөх болно гэж баазын дарга хэлэв.-Намын гишүүний тухайд ч гэсэн би Төв Хороотой ярина. Бодвол намдаа дахин ороходсаадгүй биз гэж бодож байна гэж Доржийг хэлэхэд Дугарын зүрх хязгааргүй баярбаясгалангаар бялхаж амьдралдаа алдсан хамаг сайн сайхан бүхэн нь эргээд ирэх шиг болов.* * *Дугар яаз хэмээх аврага том тэрэг хүлээн аваад хүүгээ кабиндаа суулгаж олон нөхдийн хамтАлтанбулагийн замд өвлийн эхэн сарын аравдын нэгэн хүйтэн өдөр гарчээ. Хүүгээ орхиодявах гэтэл дагаад болсонгүй. Хадам эх нь ч бас дурамжхан байв. Хүү эх хоёр бүр дассан


болохоор хүүгээ эзгүйд ганцаараа яаж байна гэж эх нь үглэсээр хоцорчээ. Өвлийн дүн хүйтэнболчихоос өмнө нэг удаа цуг яваад дараа нь дагтан орхиж байна гэж Дугар бас хүүхэд шигболсон эхээ тайтгаруулаад явсан билээ. Базарынх шинэ гэр төхөөрч Дугарынхтай цуг барьсанбөгөөд Дэлгэр хоёр гэрийн хамаг л юмыг мэдэх нэг ёсны даамал болсны дээр эх нь түүнийгНасанхүүгийн минь сүнс шингэсэн хүн биш байгаа гэж сэмхэн бодож ухаангүй сайн болжээ.Дугарын яаз шив шинэхэн болохоор кабин нь дулаан тохитой, түүний сэтгэлд аль хэдийнмартагдсан сайн сайхан бүхэн нь илт сэргэн, нэгэн жигдийн хүнгэнэх олон машины сүртсодон дуунд сэтгэл уяран явах бөгөөд хүү нь машины юм бүхнийг сонирхон асууж шалгаанмоодгор хуруугаараа энэ тэрийг барилан инээд алдан явах нь Дугарт нэн ч сайхан санагдана.Явах замын уул даваа ус голыг Дугар арван хуруу шигээ мэдэх бөгөөд УлаанбаатарАлтанбулагийн хооронд сүүлийн хоёр жил шахамд дардан сайхан зам гарчээ. Анхны цасорсон боловч дулаавтар учир энгэр газрын цас хайлан тарлан цоохор болжээ.Гучаад машинтай урт цувааг Алексей даргалжээ.Урьд Егор нь цуваа даргалан явж байсан дурсгалт өдрүүд бодогдоно. Зам дагуух цас нялцайнхайлж хальтраатай байсан ч сааталгүй явсаар өндөр даваан дээр гарлаа. Дугар цувааныхамгийн түрүүнд явсан болохоор даваан дээр гарч эргэн харвал олон машин давааны энгэрөөд цох хорхой мэт тонгойн цуварсан үзэгдэнэ. Хүү нь нойрмоглоод байхаар үстэй дээлэндороож унтуулаад даваа уруудав. Давааны ар уруу уруудан явж хоёр талаасаа хад асгаархашигдсан нарийхан хавцалд ортол замыг том том чулуу боосон байлаа. Дугар гайхасхийнзам өөр газраар явдаг болсон юм болов уу гэж бодоод зогсов. Газар хөдлөн уулын чулуунурсан юм шиг гарахын янзгүй болгожээ. Дугар тэрэгнээсээ буугаад нөхдөө хүлээв. Хойдохтэрэг гүйцэн ирээд-Яагаад саатав гэж жолооч нь хашгиран асуувал Дугар түүний гишгүүр дээр гарч-Би буруу замаар орчихов уу? Зам хаалттай байна гэвэл тэр жолооч буун харайж зам дээровоолсон чулууг хараад мэл хөхрөв. Дараа дараагийн тэрэг цөм зогсож жолооч нар нь хүрчирээд зам таглан овоолсон чулуун дээр гарцгааж учрыг олсонгүй. Алексей хоёр тал өөд харжбайснаа толгой сэгсрэн-Муу байна. Санаатай нураасан гэвэл хүмүүс сая л санаа авч сайн ажвал чулууны ховхолсоншинэхэн мөр тод харагдаж байлаа.-Нээрэн тийм байна.-Өнөө эсэргүү нар нь дуусаагүй энд хүртэл бидний замыг боож байдаг байна шүү.-Эзний нь олох юмсан гэж орос монголгүй шуугилдав.-Ер нь сүүлийн үед манай хөгжилд нүд нь хорссон дайсан хаа хаагүй байна. Зарим нь илтзэвсэг барин тэмцээд өнгөрлөө. Нуугдсан хичнээн байгааг хэн мэдэх вэ? гэж нэг монголжолооч хэлэхэд


-Би саяхан Өвөрхангай орсон. Онгийн голын гүүрийг эвдсэн байсан шүү. Бас машин зам дээрчулуу овоолох, суваг шуудуу ухах явдал зөндөө л дайралдсан гэж хижээлдүү жолооч хэлэв.-За ингэж зогсоод юу хийх вэ? Өөр зам байхгүй болохоор энэ чулууг л зайлуулъя гэж нэгжолооч хэлэхэд бүгдээрээ овоолсон чулуу уруу дайран орж хоёр тийш нь зөөлөө. Замын хоёрталд чулуу зайлуулах зай бараг байсангүй тул газрын өөд зөөхөд нэн ч бэрх байсан ч гучаадхүн хөлсөө гоожуулан зөөж давхарлан хураасаар нар жаргаснаас хойш цааш хөдлөв.* * *Шөнө маш харанхуй байлаа. Тээврийн цувааныхан Алтанбулагаас ачааагаа аваад буцсанымаргааш шөнө билээ. Энэ удаа Дугар цувааны сүүл хирд явж байлаа. Хүү нь огт ядарсангүйсэрүүн явбал энэ тэрийг асууж шалгаан хоёр биендээ зугаатай ажээ. Хүүгээ дандаа ингэж авчявахсан муу ээж минь ганцаардаж үхэх байх даа. Хүүгийн минь зам ч бас л над шиг залуурынард сууж аав хүү хоёр энэ сайхан нутгийн зүг бүр салбарласан алтан шар замаар явсаархорвоог элээх болно гэж бодохоос сайхан санагдана.-Миний хүү аав шигээ жолооч болно тийм ээ гэж асуухад хүү нь маасайн инээж ойлгогдохгүйюм шулганана. Хэрэв хээр гадаа машин түр зогсвол жолооч нар Дугарын тэрэг өөд гүйлдэжӨлзийсүрэнтэй ярьж хөөрөн шуугилддаг болов. Бас буудал бүр дээр нөхөд нь тэр хоёрыгшавж Өлзийсүрэнд боов чихэр өгнө. Май боов гэж хэн ч хамаагүй хэлбэл хүү нь паацагнангүйж очих тул орос жолооч нар өхөөрдөн Бовка гэж дуудахад Өлзийсүрэн боов өгөх нь гэжгүйн очиж хүмүүсийн элгийг хөштөл инээлгэжээ. Түүнээс хойш хүн бүр л Бовка гэж дууданбоов чихэр өгөх болсон тул Улаанбаатар Алтанбулагийн замд Өлзийсүрэн маань Бовканэртэй болж түүнийг Бовка боовон хүү гэж нэрлэх болов. Өлзийсүрэн олон хүний хайрыгтийн татах болсонд Дугар ихэд баярлан миний хүү олонтой явсан цагт газардахгүй гэжбодно. Хүн хүн дамжиж боов идсээр цадахаараа хичнээн дуудавч очихгүй болж бас л олныгинээлгэн шуугиулна.Машины гэрэлд замын хажууд нэг хүн гараа өргөөд зогсож байгаа харагдав. Түрүүчийнтэргүүд ер зогсохгүй буюу зогссон ч тэр хүнийг авсангүй явцгаагаад байлаа. Дугар явсаар тэрхүнд ойртон ирвэл үүрч явсан юмаа газар тавиад хоёр гараа сарвагануулан замын урдуур ньтосоод гүйхээр Дугар хүчтэй тооромслон зогсов. Тэр хүн гишгүүр дээр нь үсрэн гарчцантсан цонхны цаанаас бүдэгхэн хашгирав. Дугар кабиныхаа хаалгыг онгойлговол тэр хүнтолгойгоо оруулснаа-Эрхэм нөхөр минь аваад яваач! гэж арга тасарсан бололтой хэлэх нь их л таньдаг хүн шигсанагдахаар лавлан харвал сахал сармай нь ургаж нүд нь хонхойсон боловч түмэн хүнийдундаас танигдах Сүхбатын цоохор нүүрийг харснаа Дугар давхийн цочиж-Хүүе Сүхбат гэвэл ольсхийн хараад сая л танив бололтой-Дугар ... гэж чичиргэнэсэн хоолойгоор хэлснээ гишгүүр дээрээс бараг унах дөхөн газарсуучихлаа. Хамгийн сүүлд явсан Алексей нарын хоёр тэрэг ч хажуугаар нь өнгөрөв. Дугар авчявах уу болих уу? Энэ чинь миний амьдралаар хичнээн тоглолоодоо гэхээс туйлгүй зэвүүцэжараагаа залган ухасхийснээ хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайруу үе эзгүй хээр, харанхуй


шөнө олон жилийн өмнөх танил нөхрөө орхих ч гэж дээ гэж өрөвдөх сэтгэл төрж кабинаасаацээжээ гаргаж-Чи яаваа. Суу л даа. Нөхөд минь явчихлаа гэхэд Сүхбат алгуурхан босож газар тавьсан юмааавч баахан эргэлзэж байснаа кабины нөгөө талаас онгойлгон орж ирэхэд Дугар унтаж байсанхүүгээ өөр өөдөө татаж зай гаргаад нөхдийнхөө хойноос ширүүлэн явах зуур-За энэ чинь хаанаас гараад ирэв. Хаачих нь вэ? гэж асуувал Сүхбат өмнөх замаа ширтэн-Харих гэж явна гээд дуулдах төдий хэлчихээд чимээ тасрав. Дугар нүдний булангаар харвалтүүний бүхий л цог золбоо хийморь лүндээ нь алга болж гагцхүү нүүрний нь цоохор лүлджээ. Шанааны нь яс ёрдойж их л хөгширч турсан бололтой. Хэзээний зальтай байрын нүднь ширгэн хонхойж зовлон үзсэн шинж илэрхий. Энэ маань эзгүй хээр юугаа хийж явдаг юмбол доо. Ядарч зүдэрсэн бололтой байх юм гэж Дугар өрөвдөв. Сүхбат гөлөрсөн нүдээрөмнөх замаа ширтэж явснаа Дугар өөд хяламхийн харснаа-Өвгөн чинь харих гэж явна. Хөдөө гэртээ хариад унаа олддоггүй гэхэд түүний худалхэлснийг Дугар мэдсэн ч лавласангүй. Сүхбат хүүгий нь харж харж-Хөөрхөн амьтан болжээ. Эхтэйгээ яасан адилхан юм бэ? гэснээ цаашаа харчихав. Сүхбатынсэтгэл хичнээн их хямарч явааг Дугар хэдий гадарласан боловч чухам яагаад ийм доожоогүйхүнд байдалд орсон юм бол гэдгийн учрыг олохгүй байлаа.Сүхбат үнэхээр сэтгэлийн догшин шуургаа дарж ядан явсан бөгөөд энэ олон тэргэн дундаасочиж очиж эртний өштэй хүнтэйгээ дайралдан ядарч зүдэрч яваагаа харуулах ч гэж дээ. Би чаргаа бараа шив дээ гэхээс Дугарын нүүрийг ч зүрхлэн харж чадсангүй буруу харсхийн явлаа.Түрүүчийн машины бөгсний гэрэл ойрхон ойрхон улалзаж цастай өргөн талд олон машиныдуун сүртэйеэ нүргэлэх нь Сүхбатад их л аятайхан санагдавч эдэнтэйгээ хамт тэргээбарьчихаад яваа бол юутай сайхан байхсан. Дугар маань юу бодож яваа бол!Энэ бас дарагдаж сүйд болдоггүй хүн юм. Зэгсэн сайн дөнгөлөө гэж бодсон чинь дахиад лцоо шинэ тэрэг бариад авсан байна шүү. Дэгээхүү бид хоёр ч сүрхий чадсан юмсан. Юм үнэнмөнөөрөө болдог гэдэг үнэн юм даа. Одоо энэ хүнээс өшөө авах гэх бодол ч төрөхгүй болжээгэж бодоод Дугарыг хулгай нүдээр харвал огт нь муу санасан шинжгүй залуураа чадмаг заланөмнөх замаа ширтсээр явлаа.Сүхбатыг машины сэлбэг хэрэглэл ашигласан гэж ажлаас нь халсанд их л хорсож байсан чнууж байсан зүйлээ дамлан худалдаж байгаад сэжиглэгдэн баригдаад хоёр жилээршийтгүүлжээ. Засан хүмүүжүүлэх газар ирснээсээ хойш өнгөрсөн амьдралаа олон талаас ньтунгаан бодоход жаргалтай, баясгалантай, дурсгалтай бахархалтай үйл явдал зөндөө байвчэргэж төөрч муу санаалж нүгэл хийсэн нь бас мундахгүй, даанч ухаангүй тэнэглэсэн явдал чзөндөөн санагджээ. Ардын төрийг байгуулахад нь зэвсэг барин оролцоод адаг сүүлд нь төрулсдаа муу санаж улсынхаа юмнаас хумсалж явдаг мөн ч дүүрсэн амьтан гэж өөртөө гомдонЕрөөгийн мод бэлтгэх газар жил гаран бие хайрлалгүй зүтгэн ажиллаж хугацаанаасаа өмнөсуллагдаад харих гэж явахдаа нэгэн бодлын эртний сайн нөхөр, нэгэн бодлын өштэйхүнтэйгээ дайралдсандаа сэтгэл нь хямран яах ч учраа ололгүй явлаа. Дугар түүний хэрхэн


юу бодож явааг мэдэхийг ч хүссэнгүй. Энэ маань шорон оронд орсон юм болов уу? Муусанаатай хүн өөдөлдөггүй гэдэг үнэн байх. Надад өш хонзон санаж янз янзаар оролдон нэгэнүе хүнд байдалд оруулсан ч үнэн зөв санаж явбал сэхдэг л юм байна. Үүний сайн нөхөрДэгээхүүгийн хувь заяа хөөрхийлэлтэй өнгөрсөн. Сүхбат маань арай тэр замаар ороогүй бизгэж бодох зуур түүнийг юм ярих болов уу гэж үе үе харвал өөдөөс нь нэг ч удаа харсангүйөмнөх замаа хааяа хялалзан харснаа тувт л цаашаа хараад явахаар Дугар эвгүйрхэн энэ золигер нь хаанаас гараад ирэв? Оргодол босуул юм биш байгаа надад бас л муу санаж хорлох бийдээ гэхээс жихүүдэс хүрэв. Хүү нь суудлаа налаад тухтайхан унтах бөгөөд цуваа ер сааталгүйявсаар байлаа. Дугар удтал дуугүй явах тэсвэр алдаад-За Сүхбат минь хаанаас гараад ирэв дээ? Бид хоёр уулзсангүй нилээд ч удлаа гэж яриа өдвөлСүхбат гүнзгий санаа алдсанаа өөдөөс нь харж муухан инээмсэглэж-Газар дороос гараад ирлээ. Чи гайхаж байна уу гэв.-Гайхах ч юу байх вэ?-Чи надтай энд уулзана гэж зүүдлээ ч үгүй явсан биз дээ.-Бид хоёр анхнаасаа л гэнэтхэн уулзаж танилцсан. Тэгэхэд би гайхаагүй. Одоо юу боллоо гэжгайхах вэ?-За Дугар минь ёсорхуу үгээр юу хийх вэ? Өвгөн чинь их л ядарсан даа. Чи намайг эзгүй хээрорхиод явж болох л байсан. Түрүүчийн машины жолооч нар зарим нь таньдаг нөхөд явсан чнадаас айж сэжиглэсэн биз. Зарим нь ч үнэхээр кабиндаа хүн суулгасан байна билээ. Чамд бихичнээн их муу санаж чамаар тоглож байсныг чи мэдсэн бол яавч авч явахгүй байсан байхаа.-Сүхбат минь тэр тухай ярьсны хэрэггүй. Би бүгдийг дуулсан. Тэр бүхнийг мартах гэжсэтгэлээ зовоож яваа юм шүү. Би амьдралын хамаг сайн сайхнаа алдсан, гэсэн ч хувь заяаминь орхисонгүй.Сүхбат дахиад л гүн санаа алдаж-Тиймээ чи бол эндэж осолдсон ч гэсэн зөв замаар явжээ. Чиний шулуун замд би хар толбоүлдээж өөрөө буруу замаар явсан юм даа гэв.Дугар нүдний булангаар сэм харвал хүнд хүчир ажилд нухлагдан моонийсон хуруугаараанүүрээ илээд Дугар өөд харснаа хоолойгоо засаж-Буруу замаар явсан юм гэж түрүүчийнхээ хэлснийг давтав.-Буруудлаа гэдгээ л мэдсэн бол гэж Дугар цааш нь ярих гэтэл-Тийм ээ хамгийн гол нь тэр гээд Сүхбат тамхи асааж хэд хүчтэй сорлоо.-Өвгөн чинь шоронд ял эдэлж байгаад суллагдаад харих гэж явна даа гэж Сүхбат аяарханхэлснээ Дугарыг юу гэх бол гэсэн янзтай харлаа.


-Аа тийм үү. Эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг шүү дээ. Нэг удаа эндээд дахиад лэндэхгүй байхыг л бодох хэрэгтэй юм гэж Дугар өөдөөс нь харсангүй хэлэхэд Сүхбат түүнийдууны өнгөнөөс ер тавлаж хавархсан шинж мэдэгдээгүйд-Дугар минь би өдий тавь дөхөөд л ухаан сууж байна шүү. Чи дургүйцэхгүй бол хамаг үнэнээярьж цээжинд минь хурж бөөгнөрсөн муу муухай бүхнээ угааж цэвэрлэмээр байна гэлээ.Дугар бодол болсон нүдээ замаас салгалгүй-Ярь л даа. Ер нь хүн зовлон үзээд ирэхээрээ л хашир суудаг юм шив дээ. Бид хоёр бас биебиедээ муу санаж явсан маань одоо боллоо. Залуу зандан насны болчимгүй зантэвчээргүйгээс болж чамайг ч би бас их гомдоосон юм шүү гэв.-Муу нөхөр чинь чамайг халагдсаны дараа бас халагдлаа. Намайг нударган баян ч гэжхалаагүй, муу эцэг минь хөрөнгө малаа хураагдаж сонгуулийн эрхгүй болсон ч над нөлөөболсонгүй. Одоо шинэ эргэлтийн бодлогоор алдагдсан эрхээ олж аваад хөдөө нутагтаа малмаллан сайхан л амьдарч байгаа гэнэ. За тэр ч яахав. Миний буруудсан учир бол эд,хөрөнгөнөөс л болсон юм. Ээ дээ Дугар минь ховдог сэтгэл гэдэг хүнийг алдаг юм байнашүү. Чи мэдэхгүй байхаа. Тээхэд байхын л машины сэлбэг хэрэгсэл арагацаан олж аваадтүүнийгээ сэмхэн борлуулж хөөрхөн ч юм олчдог байлаа. Амташсан хэрээ арван гуравдахина гэгчээр сүүлдээ бүхэл бүтэн машин босгочихмоор өдий төдий сэлбэг хэрэгсэлтэйболж дамлан худалдаад зөндөө ч хожиж байтал мэдэгдээд шоронд суудаг байгаа. Нас маань чахиад ирэхээр олныг эрэгцүүлэн бодох болсондоо. Шоронгоос л нэг гардаг юм бол дахиадтэр айлын босго алхахгүй гэж өөртөө тангараг тавин овоо ч ажиллалаа. Тэгсэн чинь төрийнминь сүлд өршөөж өнөөдөр суллагдаад бөөн баяр болж яваа нь энэ шүү дээ. Энэ төрийгбайгуулах гэж цусаа урсгаж тэмцэж яваад сүүлдээ төрийнхөө хуулийг зөрчиж явдаг биүнэхээр тэнэг хүн гээд Сүхбатын хоолой зангирав.-Ховдог шунаг сэтгэл гэдэг хүнийг хүн биш болгож сайн нөхөр ч үгүй садан төрөл ч үгүйболгодог юм байна шүү. Хөнгөн савсаг хүн чинь муу хүнд ч амархан ашиглагддаг юм байна.Дэгээхүү гэж ёстой чонон дотортой нөхөр намайг их л овжин ашиглаж байгаад өөрөөбаригдах дөхөхөөр алга болсон шүү. Чамтай амьд уулздаг болдоо гээд Сүхбат занав.-Тэр хүн чинь өөрийнхөө замаар явсаар өнгөрсөндөө гэж Дугар хэлбэл-Яана гэнээ! гэж Сүхбат гайхашрав.-Дэгээхүү Архангайд эсэргүү нартай нийлж яваад өнгөрсөн байхаа-Баригдсан уу?-Баригдах нь баригдсан. Шархаа даалгүй үхсэн гэнэ билээ.-Ёстой л чиний саяын хэлсэн өөрийнхөө замаар явж дээ. Зүсээ хувиргасан дайсан гэдэг чиньтэр дээ.-Хүн бүр өөр өөрийн замтай байдаг юм шив дээ.


-Тийм юмаа-Чи хотод очоод хуучин ажилдаа орно биз дээ.-Санаа ч байна. Хулгайч тонуулч гээд авахгүй биз дээ.-Хаанаас даа хүн нэг насаараа муу явна гэж хэн хэлэв.-Бааздаа манаач ч болсон хийе гэж гуйна даа. Төр улсдаа хүчээ өгч чин шударга сэтгэл барьжамьдрах юмсан гэдэг л ганцхан хүсэл үлджээ.Өлзийсүрэн сэрж уйлагнав. Дугар хүүгээ нэг гараараа бүүвэйлэхэд Сүхбат эвтэйхэн өргөнөвөр дээрээ авлаа.Тэр хоёр дахиад ярилцсангүй. Цас нь гөлийж дагтаршсан замаар ханхар том яаз сүнгэнүүлэнхурдалсаар байв.Тэнгэрийн дорно хаяа цайвартан цайвартсаар үүр манхайтлаа цайлаа.-Үүр цайлаа! гэж Сүхбатын сэтгэл ихэд догдлон байгаа бололтой хэлэхэд-Дайны талбарт танилцсан хуучин дайчид энх цагийн өглөөтэй дахин золгох нь энэ байжээгэж Дугар инээвхийлэн хэлбэл Сүхбатын нүднээ нулимс гялтганан Дугарын бахим том гарыгзалууртай нь хамт чанга атгав.Цуваа модтой өндөр давааны оройд гарч ирээд тонгойв.Дугар даваан дээр гарч ирээд машинаа зогсоов. Сүхбат кабинаас үсрэн бууж давааны өвөррүү цувран орж буй олон машиныг харж удтал зогссоноо Дугар өөд харж-Мөн сайхан аа та нөхөдтэйгээ хамт ингэж явахсан гээд санаа алдав. Хэдийгээр санаа алдсанболовч хамаг л баяр баясгалан нь эргээд ирсэн юм шиг гүн итгэл найдвар нүүрэнд ньилэрснийг Дугар ажсан билээ* * *Хөдөө хээрийн нар салхинд гандаж борлосон хэдэн зуун хүн гагцхүү өндөр тавцны ардзогсоод илтгэж байгаа хүнийг анхааралтай ширтэн түүний хэлсэн үг бүрийг гээхгүй сонсохюмсан гэж зарим нь хүзүүгээ гүрдийлгэн, зарим нь өрөөсөн чихээрээ сонсож буй бололтойхажуулсхийн чагнаж сууцгаана. Илтгэгч өмнөө байгаа цаасыг шажигнуулан хөдөлгөх боловчтүүнийгээ огт харалгүй дээгүүр хараад гараа сарвалзуулан илтгэж байлаа...-Бидний монголчууд 1921 онд ардын хувьсгал хийж эрх чөлөөгөө олж авснаас хойш 12 жилболж байна. Энэ хугацаанд ард түмэн маань хувьсгалаар байлдаж олсон эрх чөлөөгөө уламбадруулж ялангуяа өнгөрсөн жил болсон Намын Төв Хороо, Төв Шалган Байцаах Комиссынонц гуравдугаар бүгд хурлын шийдвэрийг биелүүлэн шинэ эргэлтийн бодлогыг ширхэгдараалан биелүүлж нам засгаа улам нягт хүрээлж байна. Мөн бидний тээврийн ажилчид


улсын 17 дугаар бага хурлаас монголтрансын ажлыг сайжруулахаар заасныг хэрэгжүүлэнбиелүүлж манай ажилд ихээхэн амжилт ололт бий боллоо. Зөвлөлт Холбоот Улсынтусламжтайгаар манай монголтрансын ажил үйлс ихээхэн бадран хөгжиж байна. Анх 25 ондмонгол улсын тээх нэвтрүүлэх хороо дөчөөд тооны эвдэрхий тэрэгтэй байгуулагдаж байсанбол одоо 350 гаруй хүнд ачааны олон сайхан тэрэгтэй, олон бааз засварын газар, агуулахсалбар, контор, дэн буудалтай болж монгол орны хангай говь, хил хязгаар хүртэл машиныдардан зам нээгдэж ард түмний хэрэгцээт ачаа бараа тээвэрлэдэг улсын чухал тээврийнбайгууллага боллоо. Манай зам Улаанбаатар, Алтанбулаг хоёрын хооронд байсан бол одооурагшаа Замын үүд баруун тийшээ Улаангом, Ховд зүүн тийшээ Баянтүмэн, Тамсагбулагхүртэл машины сайхан зам гарч олон өртөө газар зам засаж ихээхэн гол мөрөнд гүүр барьжЦагаан эрэг, Алтанбулаг, Хатгал зэрэг олон газар олон пүү ачаа бараа хадгалах склад хэмээхюм хураах газар байгуулсан байна. Үүний зэрэгцээгээр Сайд нарын Зөвлөлийн тогтоол ёсоорардын аж ахуйтантай контракт хэмээх гэрээгээр ерийн жин хөсгийг гэрээдэн явуулах болсоннь манай ажилд ихээхэн тус болж байна. Бидний монголчууд зөвлөлтийн олон нөхдийг дагажмаш их зүйл сурч байгаагийн дээр жолоочийн сургуулиас олон шинэ жолооч төрөн гарчбайна. Гэсэн ч манай ажилд дутагдал их байгааг дурдах хэрэгтэй. Зарим нөхөд тэрэгтехникээ эвдэх аюул осол гаргах архи ууж ажлын сахилга бат алдах юмуу сангийн зүйлийгхувьдаа ашиглах хулгайлах энгийн хүмүүст дамлан худалдах явдал гарсаар байгааг эрс арилгаххэрэгтэй. Манай хөгжилд хар буруу санасан зарим нэг үл бүтэх хүмүүс зам гүүр эвдэнбидний ажилд саад хийхийг эрмэлзсээр байна. Ийм учраас хүн бүр сонор сэрэмжтэйажиллаж дайсагнагч этгээдийн эсэргүүцлийг даван туулж тэднийг илрүүлэн бут цохижтээврийнхээ ажлыг улам түргэн хөгжүүлэхийн төлөө нэгэн санаа нийтийн зоригоор тэмцэххэрэгтэй гэж монголтрансын дарга Доржийг уриалан хэлээд үгээ дуусгахад хуралдагсаднижигнэтэл алга ташив. Дараа нь орос дарга тэрэг техникээ хайрлан хамгаалж машиныдаацыг зөв ашиглах тухай жолооч нарт үнэтэй санамж өглөө. Хэд хэдэн хүн үг хэлж ажилдааамжилт гаргахаа илэрхийлсний дараа хурал тарав.Дугар, Базар хоёр хурлаас тараад гарахад хаврын бүлээн салхитай үдэш угтав. Нийслэл хотынбайшин барилгын энд тэнд цахилгаан гэрэл тодоос тод гялалзан зарим харанхуй гудамжиндчийдэн тавьсан нь өдөр шиг гэрэлтэй болгожээ.-Манай хот ч сайхан болж байна шүү урьд нүх шиг л харанхуй байдагсан гэж Базар хэлэв.-Чи маргааш шууданд гарах уу гэж Дугар асуулаа.-Гарнаа. Та ч тээвэрт явна биз дээ.-Нөгөөдрөөс Замын үүд рүү явах гэнэ. Одоо ч цаг дулаарсан болохоор сайхан байна шүү.-Өлзийсүрэнг авч явах уу?-Больдог юм билүү дээ. Муу ээж минь уйдаж сүйд болдог юм билээ.-Буянтай хөгшин шүү-Улсууд хадамдаа муу л байдаг. Миний ээж шиг сайн хүн ч ховор байхаа. За яахав. Насан үүрд


өнчрөн хоцорсон надад заяагаар учирсан эх бололтой. Одоо ч хүүгээ сайн хүн болгох, эхээжаргалтай байлгаж хэдэн жил ч гэсэн түүний түшиг хамгаалалд байх юмсан гэж л бодох юмбайна шүү.-Дэлгэр таныг хань ижилтэй болгох юмсан, нэг насаараа ингэж зовж явах гэж яаж болох вэ?гээд л ярьдагсан.-Нас минь ч гуч нилээн гарчихлаа. Одоо өөр хүнтэй таарч тохирохгүй биз дээ. Хэрэг ч алга.Хүү минь, эх минь байгаа болохоор...-Уг нь ч тийм ээ. Хүүгээ өөрийн гэсэн сайн эхтэй болговол...-Эмээ нь байна. Дэлгэр ч нэг ёсны эх нь болсон юм. Өөр эхээр ч яах вэ?-Том болж юмны учир мэдээд ирэхээрээ л хэцүү болох байх даа.Дугар бодол боллоо. Нээрэн талийгаач элгийг нь дэвтээх сайн эх олж өгөөрэй гэж амьсгалхураахынхаа өмнөхөн хэлж байсан юмсан. Намайг өөр хүнтэй ханилбал эх минь хүндбайдалд орчих болов уу? Ер нь больё. Энэ чигээрээ л хорвоог барж сайн ханьдаа үнэнччигээрээ үлдье гэж боджээ.* * *Хөхөөн дуу татарч намар болов. Өдөр шөнө гэдэг харвасан сум шиг хурдан хойно доо.Өлзийсүрэн гурван ойндоо хүрэв. Хүүгийнхээ даахийг авч найр хийх гэж хоёр гэрээрээхөдөлж хэд хоног овоо бэлджээ. Эх нь хүүгийнхээ үс авах найрыг их л өргөн дэлгэр хийнэгэж аль ноднингоос ярих болсон тул Дугар ч бас түүний үгнээс гарсангүй аяыг нь дагууланмөнгө төгрөгөө гамнан хурааж хөрөнгөө хураагдаад үлдсэн хөдөө байгаа хэдэн малаасаа баснилээдийг нь худалджээ. Олон жил мал сүргийг нь хариулж байсан хүмүүс ч сайн санаагаарих л тус болж найранд хэрэглэх айраг, шимийн архи, цагаан идээ, мах зэргийг бэлдэж өгсөнбөгөөд Дугар эх хоёр тэр сайн санаатай ах дүү нарт ихэд баярлан мөнгө төгрөг өгөх гэхэд авахбайтугай бараг уурлах шахаж хүн муутай энэ тэр гэж тунирхжээ. Найранд хэрэглэх зүйлээ чамжин төхөөрч амралтын нэг өдөр хийхээр тогтжээ.Тэр өглөө Дугар эртлэн босоод сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой орж гаран дэгэлзэжбайснаа-Ээжээ хүү бид хоёр юманд яваад ирэх үү гэхээр найрын идээ будаа засаад тэднийд үүрцайлгасан Базар Дэлгэр хоёр гайхан харлаа. Эх нь буурал орсон сайхан үсээ илж гуниг зовлонүүрд шингэсэн авч сэргэлэн нүдээрээ харж-Тэг л дээ гэв. Эх нь түүний хаана очих гэж байгааг гадарласан бололтой санаа алдав.-Хаашаа очих нь вэ гэж Дэлгэр асуув.-Эхийн нь бунхан дээр очъё гэж Дугар аяархан хэлээд санаа алдахад


-Тэгвэл бүгдээрээ очъё л доо гээд Дэлгэр боссоноо эмээг харав.-Ээж нь гэртээ байя. Хүн амьтан хүрээд ирж магадгүй. Миний хүүхдүүд очоод ир л дээ гэжэх нь хэлэв.Дугар талийгаачийнхаа бунханд тавих чихэр боов, архи дарс аваад Базар, Дэлгэр, хүүгээдагуулан гудамжинд гарлаа.-Ах аа явган явах юм уу гэж Дэлгэр асуувал-Морин тэргэнд суугаад явья гэж Дугар хэлээд нилээд зайтай явсан хөлсний морин тэргийгдуудаж бүгдээрээ суугаад явцгаалаа.Хэдий өглөө эрт байсан ч гудамжны хөл хөдөлгөөн ихсэж морин тэрэг, машин, унадагдугуйтай, явган хүн гудамж зээлээр нааш цаашаа зөрөлцөнө. Тэд олон хүний дундуур сүлжинявсаар Далан давхрын энгэр гарлаа. Тэрэгнээсээ бууцгааж Дэлгэр Өлзийсүрэнг тэврэнбулшны дэргэд очлоо. Дугар санаа алдан нулимсаа хүчлэн барьж булшны хажууд сөхрөн суужнүд салгалгүй ширтэв. Өлзийсүрэн энд хоёр дахь удаагаа ирж байгаа тул чухам юу байдаг юмбол гэж бодсон ажээ. Аавынхаа хүзүүгээр тэвэрч-Аав аа энэ шороон дор юу байдаг юм бэ? гэж асуувал Дэлгэр хүүгийнхээ толгойг энхрийлэнилж-Миний хүүгийн ээж энэ шорооны дор унтаж байдаг юм гэвэл-Худлаа. Тэгвэл хэзээ босох юм бэ? Өөр ээж над бас байдаг юм уу гээд шалгаахад Дэлгэр хүүгтэврэн авч-Миний хүү ээж нь хэзээ ч босохгүй л дээ гэв.-Өө тийм үү. Над эмээ та хоёроос өөр ээж хэрэггүй л дээ гэхэд Дэлгэр нулимсаа нуусхийж-Тэгдэггүй юмаа. Чамайг том болохоор учрыг нь хэлнэ гээд өврөөсөө чихэр гарган өгч аавааснь жаал холдуулав. Дугар булшны хүйтэн шороог үнэрлээд авчирсан боов чихрээ аав, эхнэрхоёрынхоо бунхан дээр тавьж үлдсэний нь хуваан идээд нар зөв тойроод буцав.Түүний сэтгэл хичнээн их хямран өвдөж явааг Базар, Дэлгэр хоёр сайн мэдэж байгааболохоор зам зуур юу ч асуусангүй явсаар гэртээ ирвэл хашааны үүдэнд хоёр жижиг машинхэд хэдэн морь харагдав.-Яадаг билээ хүн ирж гэж Дэлгэр яаран хэлээд морин тэрэгний явуут дунд үсрэн буужтүрүүлэн орчихлоо. Дугар, Базар хоёр морин тэрэгний эзэнд хөлс төлөөд хүүгээ хөтөлсөөргэртээ орвол Алексей, Кононов нараас эхлэн баазын нь орос монгол олон жолооч,Насанхүүтэй хамт ажиллаж байсан улсын театрын жүжигчид, хөдөө гадаанаас нилээд хүнирсэн бөгөөд эх нь тогооч Далай хоёр баахан сандарсан бололтой идээ цай болон сандралдажбайлаа.


-Зочин урьчихаад өөрсдөө алга болчихдог ямар ёс вэ? гэж цагаан цайлган Алексей хамгийнтүрүүн асуулаа.-Бид талийгаачийн бунхан дээр очоод ирлээ гэж Дугар хэлэхэд Алексей ойлгосонгүйКононовыг харахад, Кононов орчуулж хэлэхэд Алексей учрыг ойлгож Дугарын мөрөнд гараатавьж-Уучлаарай! Би мэдсэнгүй гэхэд Дугар инээмсэглэж-Миний найз сэтгэл битгий зов гэв. Эх Дэлгэр хоёрт Базар Дугар нар хамжилцан зочингийчингүүдэд халуун цай аягалж идээ будаа ойртуулав. Базарын гэрийг хоолны гэр болгосонтул Далай тогооч түр эзэгнэн тэнд хоол унд хийж байгаа ажээ. Хүмүүс нэмэн ирсээр байлаа.Дэлгэрийн аав ээж хоёр ч ирлээ.-Бовка гэж Алексей дуудахад Өлзийсүрэн инээсээр очлоо. Алексей түүний толгойг илжэнхрийлэн том цаасан хайрцагтай юм өгөв. Өлзийсүрэн яаран задалбал тоглоомын хөөрхөнмашин зөндөө чихэр боов байсанд жаал хүү ихэд баярлан тэргээ явуулж сүйд боллоо. Ороснөхөд түүнийг Бовка гэж тал талаас нь дуудаж төрсөн өдөрт нь зориулж хөөрхөн хувцастоглоом чихэр боов өгсөнд Өлзийсүрэн алиугаар нь тоглох, алийг идэх учраа олохгүйболчихлоо.-Дугар аа! Хүүгийнхээ нэрийг сольчихсон юм уу гэж театрын нэг хүүхэн асуулаа. Дугархэрхэн тийм нэртэй болсныг ярихад хүмүүс инээлдэн шуугилдаж Бовка боовон хүү гэцгээв.Дугар олон хундаганд архи хийж хүн бүрт өгөхөд гурван хундагатай архи авдар дээрээ тавьж-За миний хүүгийн төрсөн өдөр гурван насны ойд оролцохоор ирсэн олон сайн нөхөд миньөмнөх хундгаа тогтооцгоо. Өнөөдрийн энэ сайхан найранд хүндтэй суудал эзлэх гурванхүний хундага энэ байна. Хүүгий минь эх, өвгөн аав нь, миний сайн нөхөр Егор гурвынхаадурсгалыг хүндэтгэн хувь архийг нь хийж тавилаа. Хэрэв энэ гурван хүн энх тунх байсан болбидэнд хичнээн сайхан байх байсан гэх вэ? За нөхөд минь миний хүүгийн жаргалтай сайханөсөж торнихын төлөө энэ хундагаа тогтооё гээд эзэнгүй гурван хундага архитай тулган уухадуяхан сэтгэлтэй зарим хүн нулимс унаган сэмхэн арчиж харагдана.Дугарын саяын хэлсэн үг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тул тэд чимээ аниргүйхэн шигархиа шимэн ууцгааж хоол идлээ. Өөрийн нь хэлсэн үг хүмүүсийг эвгүй байдалд оруулсныгмэдсэн Дугар бас хундагануудад архи дүүргэж-Нөхөд минь би сая аргагүй болоод хэлсэн юм шүү. Та нөхөд энэ сайхан найран дээр баярбаясгалангийн үеэр эвгүй юм ярилаа гэж намайг зэмлэхгүй биз гэвэл-Хаанаас даа. Тэр сайхан хүмүүсийн дүр бидний сэтгэлд үүрд байх юм шүү гэж хүмүүс амамандаа шаагилдав.-За нөхөд минь идэж ууцгаа. Сайхан найрлацгаая гэж Дугар хэлэв.-Миний хамгийн дотно нөхөр Дугарын Бовка бол жаргалтай цагт төрсөн сайн хүү. Энэ


хүүгийн зам улам ч саруул сайхан болно. Ийм сайхан хүүг асран хүмүүжүүлж байгаа хөгшинэх, эцэг Дугар хоёрын төлөө ууя гэж Алексей Кононовоор хэлмэрчлүүлэн хэлээд хундагатайархиа хүн бүртэй тулгаж уулаа. Алексей эгшигт хайрцгаа дуугаргаж өөрөө дагаж орос дуудуулсан нь хүмүүсийн дүнсгэр байдлыг эвдэж яриа шуугиан дэлгэрэв. Сүрэнгийн адуу малыголон жил маллаж байсан малчин өвгөн хултай айраг барьж сайхан ерөөл хэлэхэд хүмүүс уламч хөгжин баясаж орос нөхөд алга ташив. Тэр өвгөн ерөөлөө хэлж дуусаадЖаргалтай дэлгэр зуны гурван сардЖигүүртэн олон шувууд та миньГадгаад их далайн тэртээгээсГанганан гунганасаар ягуухандаа ирдэг билээАяа хөөрхий өвгөн ах минь ээгэж баргил сайхан хоолойгоор ая барихад найрчид сүртэй сайхан түрэн дуулцгаав. Далайтогоочийн хийсэн амттай хоолыг байсхийгээд л гаднаас зөөж айраг архи уусаар хүмүүсбаахан халцгааж үг яриа олшров. Хүмүүс ч нэмэн ирэх тул гэрт багтахгүй боллоо.-Түрүүч нь явна байгаа гэж нэг хүн хэлээд өндөлзөхөд-Юу гэсэн үг вэ? Явах болоогүй. Наашаа шахаж сууцгаа гэж Дугар хэлэв. Театрын хэдэнхүүхэн хоолой нийлүүлэнБөмбөр бөмбөр модондБүргэд шувуу шагширна дааБөөрөнхий биеийг минь өсгөсөнЭэжийн ачийг яанам бэ?гэж уяралтай сайхан дуулахад Дугарын хадам эхийн сэтгэл хөдлөн Насанхүү нь энэ дуугдандаа дуулж байдаг нь санаанд орж нулимс унагасан боловч энэ сайхан бэлэг дэмбэрэлтэйөдөр уйлбал тусгүй гэж биеэ тас барьж суугааг Дугар хэдийн ажиглаж бас сэтгэл нь хөдлөнэхийнхээ буурал үсийг илж-Ээж минь хоол идэх үү? Та бүр баярлаж хөөрчихөөд юу ч идээгүй шүү гэж чихэнд нь хэлбэлэх нь бас хүргэнээ өрөвдөж түүний үгэнд орж хоол идэв. Хүн бүр л ерөөлийн сайхан үг хэлждуу дуулцгаана. Баазынхан бүгдээрээХувийг нийлүүлсэн монголтрансХувьсгалын харилцааг байгуулж


Хурдан тэргийг хэрэглээд бидний биесээ хөХурцын улаан тугаар баярыг хүргэе нөхдүүд ээАж үйлдвэрийн монголтрансАрдын улаан цэргийнАрван тавдугаар хороотой бидний биесээ хөАжлын харилцаа байгуулья нөхдүүд ээгэж нарийн бүдүүн хоолойгоор гэр доргитол дуулцгаав.-Хүн бүр л дуулаад байна одоо Базараар нэг дуу дуулуулъя гэж шуудан баазын нэг залуухэлэхэд хүмүүс бүгдээрээ л-Тэгье тэгье гэж хашгиралдав. Базарын царай час улайж эхнэр өөдөө харвал Дэлгэрнөхрийнхөө өмнөөс сэтгэл нь зовж бас царай нь улайж-Манай энэ хэзээ дуулж байсан юм бэ гэв.-Дэлгэр минь чи мэддэггүй юм уу? Наадах чинь хээрийн замд гарахаар амаа урагдтал дуулдагюм. Базар чи өнөө цэнхэр халзныгаа дуул л даа гэж түрүүн санал гаргасан хархүү хэлэв.-Тэг тэг цэнхэр халзнаа дуул гэж архинд халсан хүмүүс хашгиралдав. Дэлгэр Базарт ойртон-Дуулж чаддаг юм бол дуул дуул нөхөд чинь гуйж байна гэв. Базар царайгаа улайлган доошоохарсхийжЧингэлтэйн шилээр цэнгэнүүлээд байдагЦэнхэр халзан бенз ээ хөЦээжний үгийг яралзуулаад байдагЦэнхэр шилтэй монополь оо хөгэж дуулаад нүүрээ даран суухад хүмүүс нир хийтэл инээлдэж зарим нь алга ташна.-Нөхөд минь нартай байхад зураг авах санал байна гэж Алексей хэлэхэд хүмүүс дуртайзөвшөөрөн бүгд гадаа гарцгаав. Алексей тэнд байгаа бүх хүнийг хэд давхарлан зогсоожзургийг нь авсны дараа Өлзийсүрэнг ганцаар нь, аавтай нь, эмээ ээжтэй нь, Дэлгэртэй гээд лзөндөө зураг дарав. Дугар бас эхтэйгээ, эхийнхээ зургийг ганцаарангий нь авахуулав.Нар ч орой болсон тул зарим хүмүүс аргагүй учраа хэлж явцгаав. Алексей, Кононов нарболон Дугарын баазын баахан улс Насанхүүтэй хамт ажиллаж байсан нөхөд хөдөөнөөс ирсэн


улсыг явах гэхэд Дугар эх хоёр огт зөвшөөрсөнгүй.Тэд дахин найрлаж яриа шуугиан улам өрнөн найр шөнөжин үргэлжлэх төлөвтэй болов.


ДОЛДУГААР БҮЛЭГМодтой өндөр уулын хоорондох уужимхан ногоон хөндий дундуур баруун хойшоо одсоншинэхэн замаар цагаан тоос дэгдэн цэлмэг огторгуйд хуйлран хуйларсаар замхарч байлаа.Холхноос харах юм бол зам дагуу боссон тэр их тоосон дунд долоон хар юм нэг ил гаран нэгдалд орон уралдах адил явах нь нэн сонин бөгөөд чухам ямар амьтан тийн тоосон дундаатоглож яваа нь ялгагдахгүй байлаа.Цэцэрлэг хотоос Тариат сум орохоор долоон машин ийн довтолгон явахад зуслангийнайлуудын адуу мал үргэж даган давхилдаж машины дуу сонссон хүмүүс баахан айсхийж иймолон машин юу хийж ийн яаран довтолно вэ? Бас л цаг төр самуурч байгаа юм биш биз гэжярилцан машины бараа тасартал харцгааж байсан билээ.Богинохон цувааг даргалсан Дугар хамгийн сүүлд тоосонд булагдан явах бөгөөд хүү нькабинаар толгойгоо гаргаж машин даган давхих ардаг онгон адуун сүргийг сонирхон харжявахад сэвлэг үс нь хөдөө хээрийн ариухан салхинаа намирч замын хоёр талаар эрээлжлэналаглах олон өнгийн ганган цэцэг навчийг шүүрэн барихсан гэж тэсгэлгүй бодон тонголзоход-Миний хүү наашаа суу. Уначихна гэж Дугар хэлээд хүүгээ хажуудаа суулган кабины шилийгхаачихав. Моторын халуун, бензин тосны үнэр кабинд хургаж бүгчимхэн болохоор Дугараргагүйдэн хоёр талын кабины шилийг онгойлгож толгойгоо гаргаж өрөөсөн гараараазалуураа чадмаг залж явахад хүү нь бас дууриан залах дүр үзүүлнэ. Дугарын толгойлсонцуваа хотоос гарч хоёр хоноод өнөө өглөө Цэцэрлэг хотоос хагас нь буцаж хагас нь Тариатсуманд ачаа хүргэж тэндээс ноос үс ачих болсонд Дугар өөрөө энэ хэсэгтэйгээ цуг явахыгбодсон ажээ. Алдарт Цагаан давааг эсэн мэнд давж хойт Тамирыг гатлан өндөр уулсаархүрээлэгдсэн нарийнхан нарийнхан цухал ам хөндий өгсөж уруудан яваа энэ зам бартаа саадихтэйн дээр энд яваа хэдэн жолооч бол саяхан жолоочийн сургууль төгсөж хэдэн сар ороснөхөд дагалдан яваад холын замд анх удаа бие даан тэрэг барьж гарсан залуучууд учир Дугартэдэнтэй цуг явах нь зүйтэй гэж бодсон билээ. Өндөр дэвсэг дэнжээр хот айлууд тахилынцөгц адил ярайж ногоон хөндий голын эрэг модны хаяагаар мянга түмэн мал сүрэг багширчуурга суналзуулсан адуучин эр хоньчин бүсгүйн уянгатай дуулахыг сонсон явахдаа Дугарынсэтгэлд баяр төрөх авч хоёрхон жилийн тэртээ энэ сайхан амгалан энхийн үзэсгэлэн гообүрдсэн нутагт ах дүүс бие биеийн өөдөөс буу шагайлцан хөнөөлцөж ардынхаа төлөө чинзориг барин тэмцсэн олон сайхан эрс, амьдралын гоо сайхан цэцэг болсон охидын хайранамь эрсдэн байсныг бодохуй дор нэн харамсалтай. Хүн ардынхаа жаргалыг хар буруусанаатнаас улаан цээжээрээ хамгаалан зэрлэг дайсанд алтан амь сайхан амьдралаасүйтгүүлсэн нэр үл мэдэх баатар зоригт журамт нөхдийн нь дунд үхэвч үл мартагдах сайннөхөр Егор нь оролцсон шүү дээ гэхээс монгол хүний зол жаргалын төлөө амиа өгсөн тэрсайхан сэтгэлт баатар хүн нь алтан шар замын алс үзүүрээс амилаад босох шиг санагдана.Намайг ийнхүү цуваа даргалж явааг Егор минь, Насан минь үзсэн бол яасан их баярлах бол.Миний амьдрал ч залуурын ард заяажээ. Нүд аньтлаа үүнийгээ тавихгүй. Би мунхагтаа болжнэгэн үе буянтай айлын гал голомтыг унтраах шахаж амьдралаа үрэх дөхсөн. Гэсэн ч хувьзаяа минь намайгаа орхиогүй юм даа.


Цувааны түрүүч хөндийг туулж өндөр даваа өөд зүтгүүлэв. Өмнөх машинууд их л ойрхон яваахарагдахаар Дугарын сэтгэл зовж хүч алдаж сүйд болох бий дээ. Яасан ойрхон явдаг золигуудвэ? гэж амандаа үглээд тэднээс нүд салгалгүй ширтсээр явлаа. Өгсүүр газар хүнд араагаарзүтгүүлэн замын нугачаа тахир бүрд муруйн явсаар түрүүчийн машин давааны оройд гарлаа.Нэг машин хүч алдаж ухрахад Дугар сандран хашгирсан боловч дуулсангүй хойно нь явсантэрэг золтой л мөргөлдсөнгүй хажуухнаар нь амжин зөрлөө. Хүч алдсан тэрэг хэд хүчтэйхаазлан муухай орилсноо овгос хийн зүтгэж давааны оройд арайхийн гарав. Дугар аажууханявсаар нөхөд дээрээ ирэхэд тэдний зарим нь тэргээрээ оролдож зарим нь ногоон дээртэрийн хэвтсэн байлаа. Дугар тэдний ойролцоо ирж машинаасаа буугаад-13-45-ын жолооч хэн бэ? гэвэл хөө тосонд хутгалдсан сэгсгэр үстэй залуу хөлсөө арчин-Би гэлээ. Дугар тэр залуугийн тэргийг үзээд-Залуус минь өгсүүр газар ойрхон явбал осол гарч магадгүй. Сая тун дөхсөн шүү. Өгсүүр уруугазар бие биеэсээ зайтай явж бай гэхэд зургаан нөхөд нь толгой дохив.Давааны оройд сэвэлзүүр салхитай бөгөөд тэнгэрт борооны бараан үүлс нүүдэллэн нарыг үеүе халхална. Өлзийсүрэн аль хэдийн бууж эрвээхэйтэй хөөцөлдөн өндөр сахлаг ногоондундаас зөвхөн толгой нь шоволзож харагдана. Нэг залуу жолооч бас түүнтэй хамт гүйжэрвээхэй барьж өгөх санаатай байлаа. Давааны оройгоос алсын бараа харагдах бөгөөд ногоонбургасаар эмжигдсэн нэгэн гол их хөндийн дундуур мурилзан тахирлан урсах нь мөнгөн утасшиг гялтганана.-Тэр ямар гол вэ? гэж нэг залуу асуухад-Тэрхийн гол гэж эндэх нутгийн бололтой нэг хархүү хариулав.Тэрхийн гол гэхээс Дугарын сэтгэл сэрд хийж салхинд сэвэлзэн хийсэх өтгөн хар үсээ илжголыг удтал ширтэв. Нөхөд нь инээж шуугилдан замынхаа хүнсийг дэлгэн-Дугар гуай юм идэхгүй юу гэхэд Дугар огтхон ч дуугарсангүй баргар царайлан хөшөө мэтхөдлөлгүй зогсоход залуучууд түүнийг ууртай байна гэж бодон дахин хэлсэнгүй. Дугар ийнзогсож байхдаа тэр голын хөвөөнд сайн нөхөр багш нь хэвтэж бий гэхээс нулимс гарах дөхнө.Гэнэт тэнгэр нүргэлэн дуугарлаа. Дугар цочин харвал борооны хар үүлс толгой дээгүүр ньхуйрагнан ойролцоох уул цайрч байлаа.-Хөдөлье нөхдөө. Борооноос амжиж бэлд буухыг бодъё гээд Дугар тэрэг өөдөө алхлахаднөхөд нь хоол ундаа дутуу хагас идэж өөр өөрийнхөө тэрэг өөд гүйцгээв.-Давааны уруу болгоомжтой буугаарай гэж Дугар хашгирав. Түрүүчийн машин давааны цаадруу тонгойв. Борооны түрүүч ч тог тог дуслав. Тэнгэрийн дуу улам ойрхон нүргэлж цахилгаансүртэй гялалзана. Дугар нөхдөө харахын зэрэгцээ борооны байдлыг ажигласаар явлаа.Ширүүн аадар яах ийхийн зуур хувингаар цутгах адил шаагин орж замын улаан шороогоорбудагдсан ус жирэлзэн газрын хөрс оволзон хөдлөх шиг болов. Ийм ширүүн бороонд зогсож л


болохгүй явсаар газрын намд орж дөнгөдөг болов уу гэж бодож нөхдөө харахад зөвхөнтүрүүнд нь яваа тэрэг л харагдахаас биш түүний өмнөх нь харагдсангүй. Тэнгэрийн дуутолгой хагалам тачигнан ширүүн бороо улам ширүүлэн шуургалж юу ч дуулдахгүй болгов.Хүү нь айсандаа болж хярсан туулай шиг хажууд нь наалдан суугаад цахилгаан цахих бүрнүдээ анина.-Миний хүү битгий ай. Эр хүн чинь тэнгэрийн дуунаас айдаггүй юм гэж Дугар хэлсэн боловчхүү нь дуулсан эсэхийг мэдэхгүй улам л нугдайсаар байв. Газрын хөрс улаанаар эргэлдэн заммэдэгдэхээ больж сул ус оволзон далай дунд яваа юм шиг болов. Зам нь уулаас буусан ширүүнүерт сэт сэт цохигдон нугачаа жалга усаар дүүрсэн тул цааш явах найдваргүй байсан чтүрүүчийн нөхөд нилээн ч намд орлоо. Гэтэл түрүүчийн машин зогссон байлаа. Дугарнилээд холхон зогсоод харвал түрүү түрүүчийн машин бүгд л зогссон бололтой. Тэнгэрийндуу жаахан холдож борооны хүч овоо суларч байлаа.-Миний хүү эндээ сууж байгаарай. Аав нь тэр ах нар дээр очоод ирье гэж Дугар хэлэхэдӨлзийсүрэн юу ч хэлсэнгүй унтах гэж байгаа бололтой тонголзоод байхаар нь эвтэйхэнхэвтүүлээд буулаа. Гутлын түрийгээр ус хутган урсгаж явчих гээд болдоггүй. Дугармашиныхаа доод талыг барин явсаар түрүүндээ байгаа машины дэргэд очвол жолооч нькабин дотроо сууж байлаа. Цаашаа ус туучуулсаар явахад бусад жолооч нар дагалдан буужхойноос нь явцгаав. Хамгийн түрүүчийн тэрэг нэгэн жалга уруу шааж орсон бөгөөд мотор ньбараг далд орж үерийн улаан өнгөтэй ус дээгүүр нь харайх гэж байгаа юм шиг алгадандолоож байлаа.Тэр машин гарах санаатай муухай орилон зүтгүүлэхэд хойд хоёр дугуй нь хийэргэж ус үсчүүлэн нойтон газар улам шигдэж байлаа. Жолооч нь Дугарыг үзэв бололтойкабинаараа толгойгоо цухуйлгав.-Битгий дэмий зүтгүүлээд бай! Улам доошоо сууна гэж Дугар хашгирахад тэр жолооч дахинзүтгүүлсэнгүй.-Чи чиргүүлээ гээд дараах машины жолооч өөд Дугар хашгирвал давааны энгэрт хүч алдажбайсан хархүү буцаад гүйв. Удалгүй урт чиргүүл авчрахад Дугар суусан машинтай холбожхоёр машины хүчийг нийлүүлэн нэг, хоёр, гурав аа гэхэд суусан машиныг угз татан гаргалаа.-За нөхөд минь үер өнгөртөл эндээ байхаас өөр аргагүй эх нь ойрхон юм байна хурданөнгөрөх байгаа гэж Дугар хэлээд хүүгээ сэрсэн болов уу гэж бодон машин өөдөө яаран явлаа.Бороо орох нь багадсаар хаа нэг дуслан тэнгэрийн дуу ч дуулдахаа больж үүлэн чөлөөгөөрнар бултайв. Дугар норсон гутлаа тайлж оймсоо мушгиад опут дээрээ тавив. Хүү нь намунтжээ. Үерийн ус хаагин шуугин урссаар байсан ч мөч өнгөрөх тусам багадсаар байлаа.Хэдэн цаг өнгөрсний дараа түрүүчийн машин хөдөллөө. Үерийн ус замыг юу ч үгүй эвдэжганга жалга болгосон учир газрын баримжаа харж өөр шинэ зам гарган явсаар бэлд буужбартаанаас гарсан тул нөхөд нь тэгшхэн сайхан талаар салхи татуулан уралдацгаав.-Мондинууд чинь уралдаж байж нойтон газар шарвах бий дээ гэж Дугар бодох боловч тэд ергүйцэгдсэнгүй уралдсаар голын хөвөөнд ирж зогсоцгоов. Дугар тэднийг гүйцэж ирээд-Та нар ч наадмын хурдан морь унасан хүүхэд шиг уралдаж байх шив дээ гэвэл тэд жуумалзанинээцгээж


-Энэ Бадарч л замын бөглөө болоод байхаар нь хажуугаар нь дайрсан юм гэж давааны энгэртхүч алдсан залуу хэлэхэд-За битгий гайхуулаад бай. Наад хөө тосоо арилгачих. Тэрхийн голын хүүхэн Тэсийн голынунага халх даяар алдартай шүү. Хөдөөний сайхан хүүхнүүдэд шившиг болж баазынхаа нэрийггутаачихваа гэж өнөөх Бадарч хэмээх залууг хэлэхэд нөхөд нь нир хийтэл инээлдэв. Дугарэдний дотор хамгийн ахмад нь бас цувааны даамал болохоор тэдэнтэй наргиж тоглохыгхүссэнгүй боловч наргиантай үгэнд инээвхийлэн-Нээрээн хэлдэг үг шүү. Би л жолооч гэсэн шиг хамаг хөө тосоо нүүрэндээ наагаад юу хийхвэ? Одоохон нүүр гараа угаацгаа. Бас тэрэгнийхээ шавар шавхайг арилгаарай гээд гол урууданявлаа. Базар минь нөхдөө тэр хэдэн улиасны л хавьд оршуулсан байх даа. Голын наад захадхэдэн улиас бий гэсэн тэр нь энэ байх. Бургасны шувтрах үзүүрт дөрөв таван өндөр улиасалсаас харагдана гэсэн шүү дээ гэж Дугар бодон гол хөвөөлдөн яаран явахад хүү ньдагасангүй залуучуудтай тоглон шуугилдсаар хоцорчээ. Дугар саахалт хиртэй явж хэдэнулиасны дэргэд ирээд ийш тийшээ харвал улиасны цаахнатай гурван овгор шороо харагдав.Тэр лав мөн гэхээс зүрх нь хүчтэй цохилон гүйн алдан тэр овгор шорооны дэргэд очлоо.Зэрэгцсэн гурван булшны дээр ногоо ургаж зэвэрч хуучирсан сэнс гурвуулангийн дээр ньхатгасан ажээ. Егор минь дундах нь гэхээс Дугарын нүднээс нулимс дуслан булшны хажуудсуугаад гөлрөн харлаа. Ямар нэгэн сайн санаатай хүн эргэж ирсэн бололтой булшны чулуугшинэтгэн сэнснээс бяцхан улаан даавуу уясан нь бараг гандаагүй ажээ. Гурван сэнс зөөлөнсалхины аясаар зогсолтгүй эргэнэ. Энэ гурван хүн гурвуулаа миний нөхөд нэгэн зорилготойсайн нөхөд минь байсан юм даа. Егор минь чи намайг амьдралын сайхан замд оруулжертөнцийн хамаг сайн сайхантай золгуулж өгсөн. Чиний ачийг би хэзээ ч хариулж барахгүйгэж амандаа шивнэн булшны шороонд нулимсаа дусаан амьд байхад нь сургаалтай сайханүгийг чинь дуулсан ч болоосой. Чамтайгаа хамт байсан бол амийг чинь аварч чадах ч байсанбайж юун магад гэж бодож энд тэнд үсэрсэн чулууг түүж бөөгнүүлэн тавив.Хөдөө хээрийн аг чиг нам гүмийг дэргэдүүр нь урсах Тэрхийн голын шуугиан л эвдэнэ.Үхэх амь, урсах цусаа монгол бидний төлөө өгсөн сайн нөхрийнхөө ач тусыг санан сананбулшнаас холдож чадалгүй сэтгэл үймрэн ийн уй гашууд автан толгой гудайн суухад нөхөд ньхойноос нь ирцгээжээ. Даамал нь хэсэг овоолготой шорооны дэргэд сөхрөн сууж уйлжбайхыг үзсэн нөхөд нь сандралдан, ойртож чадсангүй хоорондоо шивэр авир хийлцэв.-Ааваа гэж хүү нь часхийн дуудахад Дугар цочин эргэж харлаа. Нөхөд нь гайхсан янзтайхарцгааж хүү нь гүйсээр ирж-Ааваа энд бас нэг ээж унтаж байгаа юм уу гэв. Дугар хүүгийнхээ толгойг илж-Тийм ээ эх шиг чинь ачтай тустай хүн энд бас унтаж байгаа юм гэв. Зургаан хар хүүсэмээрхэн ойртож ирээд Дугарыг гайхан харцгаасаар байлаа.-Миний хүү том болоод үүгээр явбал аавын минь сайн нөхөр багш нь энэ шорооны дор үүрднойрсож байгаа юм гэж бодож морьтой явбал мориноосоо бууж, машинтай явбал машинаасаабууж энэ хэсэг шороонд хүндэтгэл хийж байгаарай гэж Дугар хүүдээ захив. Түүний сэтгэл


хичнээн догдлон хөдөлж байгааг мэдсэн нөхөд нь малгайгаа авч дахиад юу хэлэхийг хүлээв.-Залуу нөхөд минь энэ гурван булшийг сайн харж яваарай. Үүгээр явах болгондоо дайрчхүндэтгэж байвал зохих сайн нөхөд чинь энд байгаа юм. Энд манай баазын жолооч биднийсайн нөхөд эсэргүү нартай баатарлаг тулалдан нас барсныг оршуулсан юм гэж Дугар хэлбэлзургаан залуугийн царай баяргүй болж булшнаас нүд салгалгүй ширтэцгээв.-Энэ гурван булшны дунд биднийг жолооч болгож монгол оронд шинэ цагийн боловсонтээвэр хөгжүүлэх хэрэгт чин санаа тавьж зүтгэж явсан зөвлөлтийн хүн байгаа юм шүү.Түүнийг Дорогомилов Степанович Егор гэдэг юм. Монголтрансын анхны хэсэгтэй цуг иржхэдэн жилийн турш олон олон шавьтай болсон хүндээ гэж Дугарыг хэлэхэд-Тийм ээ бид дуулсан. Алексей багш бидэнд дандаа ярьдаг байсан юм гэж нэг жолооч хэлэв.-Энэ хүн намайг хувьсгалын эхний үед жолооч болгосон юм. Монгол хүнд хичнээн элэгтэйсайн хүн байсан гээч. Шуудан баазын сайн жолооч гэгдэж байгаа Базар Доржхүү манайбаазын Дорлиг, Данзан нар бол энэ хүний гараар жолооч болсон юм шүү дээ. Тэр сайхан хүнцусныхаа эцсийг дуустал нөхдөө хамгаалан эсэргүү нартай баатарлагаар тулж биднийжаргалын төлөө амиа өгсөн юм даа. Та нөхдийн зам урт байна. Үүгээр явдаг л юм бол сайннөхөр минь энд бий гэж дурсан малгай авч яваарай гэж Дугар сургасан аятай хэлэхэд нөхөднь санаа алдацгаан атар газрын гоё цэцэг зулгааж булшин дээр тавицгаав.Тэд гурван булшнычулууг шинэтгэн хүндэтгэл илэрхийлэв. Дугар дотроо сайн нөхөр чамайгаа дурсан санажчиний гаргасан дардан замаар бид цаашаа улам ч хол явж улам ч өргөн болгож улсмонголынхоо өнцөг булан бүрд саадгүй нэвтэрч чинийхээ хөлс цусаа дуслуулсан замыг уламсайхан дардан болгож одоо цагийн оньсон техникийг сайн эзэмшиж чадна гэж тангараглансанаж нөхдөө ажиглан харвал тэд ч нэгэн адил бодсон мэт залуу зүрхэнд нь зориг хүслийн ихгал дүрэлзэж байх шиг санагджээ.Сайн нөхрийнхөө булшинд үгээ хэлж уулзсан мэт болсондоо Дугарын дотор уужран орчлонхорвоо гэгээрэн улам ч саруулхан болох шиг болов. Тэрхийн гол зуны шингэх дөхсөн нарандалтан туяагаа гялбуулан гялалзаж хоёрхон жилийн өмнө эрэг хөвөөндөө хүний цус урсан бэрхширүүн тулалдаан болж байсныг огтхон ч мэдээгүй юм шиг шуугин хаагисаар байлаа. Дугарнөхдөө дагуулан шуугиант голын хөвөөгөөр явсаар тэргэн дээрээ ирлээ.Дугарын цувааныхан Тэрхийн голыг гатлаж Дархан уулыг өвөрлөн үдэш болоход сумын шинэтөвд тоос татуулан ирэхэд сумын төвийнхэн гэр хашаанаасаа бүгд гарцгааж угтав. Заримхүмүүс өнөө эсэргүү нар нь дахин толгойгоо өндийлгөж түйвээн болж цэрэг ирж байгаа юмбиш байгаа гэж сэтгэл зовсхийн тоссон боловч дээр нь нэг ч хүн харагдсангүй ачаа барааачсан долоон тэрэг бараг зуузай холбон явсаар сумын хоршооны үүдэнд ирж зогсоход саядотор онгойж харин ямар бараа ирсэн бол гэх сонирхол төрж, үзэхээр эргэн тойроншавцгаав. Манаач өвгөн хурсан олныг хойшоо бай гэж зандран ачаа бараагий нь тэр олон хүнбулаагаад авчих гэж байгаа юм шиг санана. Дугар хоршооны даргатай уулзаж ачиж ирсэнбарааныхаа падаан баримтыг өглөө. Хоршооны дарга ихэд баярлан ачигч зөөгч нартайгаахамжин өөрөө ч ачаагаа буулгалцаж тойрсон олонд хандан-Манай ардын засгаас бидний хэрэглэх зүйлийг хангалттай ирүүлсэн байна. Та нар харж


байгаа биз долоон чийчаанаар дандаа гурил будаа, даавуу даалимба, чихэр боов, булгаар,сарьс, тамхи тариа гээд малилзтал инээхэд ардууд баярлан ачаагий нь буулгалцав. Хоршоодарга ачаагаа тоо ёсоор хүлээн аваад жолооч нарыг тусгай барьсан гэрт оруулж хоол ундаарзочлов.Далайн төвшнөөс хоёр мянга гаруй метр өндөр өргөгдсөн энэ нутагт хэдийгээр зуны дундсарын халуун шатдаг үе боловч үдэшдээ сэрүүхэн байлааДугар хоолоо идэж дуусаад, нөхдөдөө-Өглөө эртхэн явна шүү. Одоо амарцгаа гэв.* * *Хоршооны агуулахын том цэлгэр хашаанд хөл үймээн ихтэй байлаа. Дүүрэн ачаа ачсан олонмашин хойно хойноосоо цувран ирээд агуулахын няравууд бүр сандран ачаа бараагаа хүлээнавч чадахгүй бөөн хашгираан шуугиан болж өвөр хоорондоо хэрэлдэж ч үзнэ. Жолооч нартэднийг яаруулан улам ч сандаргана. Өнөөдөр хүн бүр л яаруу сандруу байлаа. Энэ нь басаргагүй. Маргааш ардын их баяр наадам болох гэж байгаа бөгөөд наадмын өмнө тээврийнтөлөвлөгөө биелүүлнэ гэж өдөр шөнийг ялгалгүй явсан олон жолооч эртхэн шиг гэр орондооочихыг бодно. Бас наадмын талбайд гаргасан олон дэлгүүрийн эрхлэгч худалдагч нар арвиншиг бараа авах гэж нярав нарыг сандаргахын хажуугаар шинэ бараа өдий төдийгөөр иржтэднийг ийнхүү самгардуулж байгаа ажээ. Дугар нэг цуваа даргалж Алтанбулагаас наадмынбараа ачиж ирсэн тул түүнийгээ буулгах гэж агуулахын хашаанд ээлж хүлээн зогсож байхдаабас л яарч эх минь ганцаараа баяр наадамд яаж л олигтой бэлдэж чадав гэж дээ. Дэлгэрмаань саяхан сургуулиа төгсөж багш болсон болохоор бас л завгүй байгаа биз. Базар ирсэнболов уу? Үгүй болов уу? Ховдоос ч тийм амархан ирэхгүй дээ гэж бодно. Нөхөд нь ачаагааөгөөд яваад байв. Дугар цувааны даамал болохоор хамгийн сүүлд л тушаах учир тэсэж яданхүлээсээр арайхийн ачаагаа өгч цуваагаараа будлиан дутагдал гараагүй болохоор машидбаярлан бааз дээрээ яаран ирвэл баазын дарга маргааш өглөө жагсах учрыг сонсгов.Санхүүгийн өрөөнд орж тооцоогоо бодуулаад мянга шахам төгрөг авч тэргээ гараашидоруулаад гэр өөдөө яаран явлаа. Замдаа ам нь цангаж байсан ч хоол идсэнгүй дэлгүүрт оржээж хүү хоёртоо баахан чихэр боов аваад шуудхан алхав. Хотын барилга байшингийн дээгүүрхурц улаан туг уриа лозун хадсан нь зөөлөн салхинд хийсэж энд тэндгүй өндөр модны оройдзоосон радио хоолойгоорДөмөн дөмгөрхөн гишигдэлтэйБараахан нүдтэй шарга морь минь ээгээд улсын төв театрын нэртэй дуучин Төмөрийн цээл шингэн хоолойгоор хадаан дуулах ньтодхон дуулдаж Дугарын сэтгэлийг бөмбөрүүлэн хөдөлгөнө. Баярын урд өдөр болохоор хүнбүр л яарсан сандарсан бололтой хоршоо худалдааны газраар ч хүн хар зөндөө чихэр боов,архи дарс авцгааж байлаа. Дугарын Базарын хоёр баазын ажилчдын зусланд Дунд голынхөвөөнд зусаж байгаа тул Дугар бараг гүйх шахам явсаар гэрийнхээ гадаа ирэхэд айлынхүүхдүүдтэй тоглож байсан хүү нь таньж тосон ирлээ. Дугар хүүгээ тэврэн үнсэж


-Миний хүү аавыгаа их санав уу гэж асуухад хүү нь сайхан хар нүдээрээ дүүрэн инээмсэглэж-Санасан эмээ ээж ч бас санасан гэв. Дугар хүүгээ тэвэрсээр гэртээ орлоо. Эх нь хониныгэдэс арчиж сууснаа Дугарыг ороод ирэхээр .-Хүү минь сайн явав уу гээд гараа арчиж гал түлэх гэтэл гаднаас түүний ирснийг мэдсэнДэлгэр хувинтай айраг барьсаар орж ирээд .-Ах аа сайн явав уу? Таныг ирэхийн бараанаар цангасан байх гэж санаад айраг авчирлаа гэв..-Ээжээ галлаад хэрэггүй айраг уучихъя гэж Дугар хэлээд Дэлгэрийн авчирсан айрагнаас томхуланд хийж залгилаад авчирсан чихэр боовоо эх хүү дүү гуравтаа өглөө.-Базар ирсэн үү?-Байдаггүй. Ээж бид хоёр баяр боллоо гэж яараад өнөөдөр малын зах орж нэг хонь аваад саятөхөөрлөө. Би хүүдээ дээл хийгээд бид чинь хирдээ их л ажилтай байна шүү гэж Дэлгэрхэлэв.-Айраг олсон уу гэж Дугар асуувал-Өчигдөр хөдөөнөөс хоёр борви айраг ирсэн гэж эх нь хариулав. Хүү нь аавынхаа авчирсанчихэр идэн Дэлгэрийг ноолж-Залуу ээжээ би гоё дээлээ өмсөж аавдаа үзүүлье гэв.-Одоохон товч шилбийг нь хадчихъя гэж Дэлгэр хэлээд яаран гарлаа.-Хүү минь айраг уугаад цангаа нь гарах болов уу даа. Ээж нь одоохон сайхан цай чаная гэж эхнь хэлэхэд-Зүгээр зүгээр ээж минь та наадах гэдсээ шувтарчих гэж Дугар хэлээд сэнгэнсэн айраг уулаа.Хүү нь шинэ дээлээ өмсөх гээд Дэлгэрийг дагаад гарчээ.-Дэлгэрт зав олдохгүй та гурвыг сандарч л байгаа байх гэж их яарлаа.Тэгтэл сүрхий улс юмаа,хонь мал ч төхөөрөөд айраг цагаа ч бэлдээд гэж Дугар хэлэхэд-Дэлгэрийн л самбаатайнх л даа. Цаадах чинь ажилдаа очоод зав чөлөөндөө юм хумааамжуулчих юм. Уран гэдэг нь яана. Хоёр гурван шөнө сууж өөртөө сайхан дээл хийсэн.Хэрэггүй гээд байхад үгэнд орж өгөлгүй над бас дээл хийчих юм. Тэгээд саяхан захаас хоньавчраад урд шөнө хүүд дээл эхэлж оёсноо гүйцээх гэж цай ч уухгүй сууж байгаа юм гэж эх ньДэлгэрийг магтана.-Би ачаагаа тушаагаад тооцоогоо бодуулж мянгаад төгрөг авлаа.-Улсад ажил хийнэ гэдэг сайхан юм. Миний хүү тэгвэл нэг сайхан орос хувцас авч өмсөөч


дээ. Одооны багачуул чинь дандаа л орос хувцас гэх болжээ.-Одоохондоо болих уу даа. Талийгаачийн минь хийж өгсөн хүрэн торгон дээлийг би ганцханл өмссөн түүгээрээ гоёно.-Амьтан хүн өөр дээлгүй юм гэж бодох бий дээ. Ажил хийж ийм их мөнгө авч байгаа хүнчинь олигтой хувцаслаж амттайг идэж байх ёстой. Ямар урьдынх шиг хүний юмыг зүгээршахам аваад наймаа арилжаа хийж олж байгаа биш. Хөлс хүчээ гаргаж байж олсон юмаадураараа хэрэглэх нь зүй. Дугар эхийнхээ үгнээс зөрж чадсангүй дэлгүүр хаахаас өмнө шинэхувцас худалдаж авахаар явлаа. .* * *Долдугаар сарын арван нэгний тунгалаг сайхан өглөө нийслэл хотынхон бүгд л эртлэн босожардын их баяр наадамдаа оролцохоор төв талбай өөд явцгаав. Дугар Дэлгэртэй хүүгээ хөтлөн,хөгшин эхээ дагуулан бааз өөдөө явлаа. Гудамж талбайгаар гоёлын дээлээ өмссөн үй олонхүн туг далбаа барин ийш тийшээ явцгаана. Тэд явсаар баазын хашаанд ороход жолооч наргэр бүлийн хүмүүс цуглаж байлаа. Өлзийсүрэнг харсан орос монголгүй Бовка гэжхашгирахад Өлзийсүрэн гараас алдууран дуудсан хүмүүс өөд гүйлээ. Тэд Өлзийсүрэнгээлжлэн тэвэрч чихэр боов өгнө. Баазын дарга контороосоо гарч ирээд настай улсхүүхдүүдийг гоёж чимэглэсэн машинд суулгаад бусдыг нь жагсаав. Дугар ээжээ олонхөгшчүүлтэй хамт суулгаад хүүгээ өгөх гэтэл Алексей хүүгий нь тэвэрч-Бовка бид хоёр жагсана гэв. Баазын дарга жагсаалын эхний хүнд том улаан туг бариулаад-Жагсаал дуулж бай! Алхаад марш гэж хороо цэрэг командалж байгаа юм шиг хашгирахадолон хүн инээлдэн шуугилдан хөдлөв. Баазын ажилчдын жагсаалын араас ажилчдынуналганд зориулсан гоёж чимсэн таван машин дагаж хөдлөв. Баазын дарга үе үе жагсаалаасаагарч эргэн эргэн харж-Зэрэгцээд яв! Хөлөө ол нэг хоёр, нэг хоёр гэж командлана. Хүмүүс ч түүний командаар ярсярс алхлан консулын дэнж уруудан Сэлбийн гүүрээр гарч цэргийн яамны үүдээр өнгөрөнявсаар төв талбайн зүүн өмнө ирж хувиарт байраа эзлэв. Төв талбай тойрон ардын цэргийнжагсаал албан үйлдвэрийн газар, хөдөлмөрчдийн жагсаал жигдрэн жагсаж энд тэндгүйхөгжим хангинан хүмүүс дуулцгаана. Тэр их жагсаал хурц улаан туг уриа лозун барьжжагссан бөгөөд дуу шуугиан тун ч их байлаа. Гэнэт жагсаал зүүн хойноосоо ярагдаж өндөрхээр морь унасан цэргийн дарга гараад ирэхэд цэргийн хөгжим нир хийлээ.-Дэмид жанжин гээд л хурсан олон шуугилдахад индрийн хавьцаагаас бас нэг тийм өндөрхээр морь унасан цэргийн дарга жанжныг угтан очоод хэдэн үг хэлсэн боловч дуулдсангүй.Жанжин угтан очсон даргаа дагуулан эгнэн жагссан цэргүүдийн өмнүүр явж байн байнзогсож юм хэлэхэд цэргүүд нэгэн хүн мэт ура хашгирч байлаа. Жанжин, цэргийн ихжагсаалаа тойрон мэндлээд аажимхан шогшуулсаар индрийн дэргэд мориноосоо буув.Индэрт байсан арваад хүнтэй жанжин мэндлээд хажууд нь зогсов. Тэнд байгаа хүмүүсээс нэгнь урагшаа ялгаран гараад илтгэж гарлаа.


-Нөхөд өө! Малчин ардууд, үйлдвэрийн ажилчид, хувьсгалт улаан цэргийн байлдагч дарга нараа! Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Улсын Бага Хурал, Ардын Сайд нарынЗөвлөлийн өмнөөс Монгол ардын хувьсгалын ялж дийлж ирсэн алдарт түүхт арван гурванжилийн ойн их баярыг тохиолдуулан хувьсгалын халуун баяр хүргэе гэхэд талбайд цугласанүй олон хүн ура цууриатуулав.-Бидний монголчууд 1921 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдлагаар явж ардынхувьсгалыг хийж гадаад, дотоодын эзэрхэг түрэмгий харгисуудаас улс орноо цэвэрлэж ардынзасаг тогтоосноос хойш 13 жил боллоо. Энэхүү өнгөрсөн 13 жилийн дотор манай улсболбоос асар ихээр хөгжиж ард түмний эрх чөлөөг улам бадраан хувьсгалын замд саадболсон хар шар феодалууд намын доторхи баруун зүүний аюулыг даван туулж агуугайхамшгийг олсон байна...Илтгэгчийн дуу нэг чангаран, заримдаа бүдгэрэн зөндөө яриад дуусахад хөгжим нижигнэнолон хүн удтал ура хашгирна.Үлээвэр хөгжмийн аяар цэргийн жагсаал индрийн өмнүүр орж ирлээ. Хамгийн түрүүндарваад дарга нар жанжин тугаа толгой дээрээ мандуулан их л хүндэтгэсэн байдалтай явжөнгөрөхөд хойноос нь буу сэлмээ агссан явган цэрэг морьт цэрэг хуягт танк авто машин эцэстөгсгөлгүй юм шиг эрэмбэ дараагаараа хөвөрсөөр бөгөөд цэргийн жагсаал шувтрахад албанхаагчид ардуудын жагсаал бөөнөөрөө индрийн урдуур явлаа. Хөдөлмөрчдийн жагсаал үе үеура цууриатуулан явцгаана. Тэд нам засгийн удирдагчдыг олж харах гэж өлийх боловч үерийнурсгал адил хөврөх их жагсаал дундаас сайтар олж харж чадсангүй өнгөрөв. Дугар тэр олонхүний дунд нөхдөөсөө төөрчих гээд ихэд сандран Дэлгэрийн гараас хөтлөн явсан бөгөөдАлексей Өлзийсүрэнг мөрөн дээрээ суулгаад явж байхыг харан сэтгэл нь зовж авах гэтэлхойдох хүмүүс нь шахаад түүнд ойртуулсангүй. Индрийн жагсаал дуусаж хүмүүс тал талтийшээ бөөн бөөнөөрөө явцгаав. Дугар нөхөд дээрээ ирэхэд тэд наадмын байр өөд явахаарчимсэн машин дээрээ сууцгааж байлаа.-Миний дүү бидэнтэй хамт явах уу? Ажлын газрынхантайгаа явах уу? гэж Дугар Дэлгэрээсасуувал-Та нартай хамт явна гэж Дэлгэр хариулав. Дугар Алексейгаас хүүгээ аваад Дэлгэртэй хамтэхийнхээ сууж байгаа машинд суулаа.-Би хойноос чинь очно гэж Алексей хэллээ. Машин ч ухасхийн хөдлөв. Хотоос БуянтУхаагийн дэнж хүртэлх замаар тэнгэрт тултал тоос хадах нь хэдэн зуун машин морьдынхөлөөр тийн их тоос дэгджээ. Тэр замаар машинтай морьтой хүмүүс яваад зогсоогүйхөлсний морин тэрэг, унадаг дугуйтан, хэдэн зуугаараа хөвөрнө. Эдгээр олон хүн цөм лБуянт-Ухаагийн сэргэлэн ногоон дэнж өөд зорьжээ. Өлзийсүрэн эхийнхээ өвөр дээр суужэнэхүү их хөл үймээнийг ихэд гайхаж сонирхон харж явах бөгөөд юм бүрийг лавлан асуух авчмашины чимээнд түүний шалгаан асуухыг хэн ч дуулсангүй.Туулын голын хөвөө өмнөх дэнж Богд уулын ам бүрээр гэр майхан ярайж адуу малбагшралдан омголон морьд унасан наадамчид нааш цааш холхин давхиулна. Дугар нарынсуусан тэрэг наадмын талбайд ойртох үес асар том модон машин харагдав.


-Манай үзэсгэлэн тэр гээд хүмүүс шуугилдахад Өлзийсүрэн ч олж хараад-Машин машин гэж хашгиран алгаа ташин хөөрч баярлана. Машин зогсож жолооч нькабинаасаа цухуйгаад-Наадам эхлэх болоогүй байна. Баазынхаа байранд очиж амарцгаах уу? гэхэд хүмүүс дуртайзөвшөөрөв. Монголтрансын нэгдүгээр баазын ажилчдын байр Богд уулын Нүхтийн амны нааддор ажээ. Тэд явсаар хэдэн гэр майхны дэргэд очиж бууцгаав. Цагаан халаад өмссөн хятадмонгол хүмүүс гадаа галлан хоол унд хийж байгаа бололтой харагдана. Ирсэн хүмүүс гэрмайханд орцгоов. Түрүүлж ирсэн улс айраг ууцгааж байлаа. Дугар эх хүү Дэлгэр гурвыгдагуулан нэг асарт орлоо. Тэнд байсан хүмүүс тэднийг зайчлан суулгаж айраг өгөв. Дандаатанихгүй хүн байсан тул Дэлгэр ичимхийрхэн үүд хавьцаа зогсож байхыг Дугар хараад-Дэлгэр ээ! Миний дүү нааш ир энд сууж айраг уу! гэвэл Дэлгэр түүний хажууд суулаа.Дугарын танил нөхөд ганган цагаан хүүхнийг шохоорхон харцгаана.-Та нар миний дүүтэй танилц. Багш хүн... Шуудангийн Базарын хань шүү дээ гэж Дугартанилцуулахад Дэлгэр ичсэндээ болж доошоо харав. Тэнд байгсад Базарыг голцуу таних тулсая учрыг олж-Базар маань хаачсан бэ? гэцгээв.-Ховдод яваа. Одоо ч ороод ирж магадгүй гэж Дугар хариуллаа.-Хүүе хүү хаачив? гэж эх нь дуу алдан өндөлзөхөд тэд бүгд сандралдан гадаа гарцгаавал ербараа харагдсангүй. Эх нь уйлах дөхөн-Миний хүү гэж муухай хашгирав.-Нэг орос тэврээд мод уруу орчихно билээ гэж хэд хэдэн хүн хэлэхэд сандарсан хүмүүсийнсэтгэл сая амарч-Золигийн хүүхэд шүү. Үүнийг бид бүр алдчих гээд байгаа юм гэж Дугар хэлээд асарт орлоо.Хүмүүс нэмэн ирсээр яриа шуугиан ч их болж байлаа. Хүмүүс бие биеэ хэзээ ирсэн хэрхэнявснаа ярилцан шуугилдаж байтал машин дуугарч хэсэг хүмүүс ирлээ. Хамгийн түрүүнАлексей орж ирээд-Бовка хаачсан бэ? гэвэл-Модонд зугаалж яваа юм байхаа гэж Дугар хариулав. Алексей уулзаагүй хүмүүстэй гарбарьж мэндлэв.-Алексей кумыс ууваа гэж хүрэн торгон дээлтэй залуу жолооч хэлэхэд Алексей инээмсэглэнтүүний мөрөн дээр гараа тавьж-Танай яагаад саатсан бэ? гэв.


Өнөө жолооч инээд алдан-Сто модонд три хоног сажийгаад гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэж-Манай цоорхой ч орос хэл сурах нь гэцгээв. Цоорхой хочтой жолооч олны шуугианд уламхөөрөн-Алексей дуулж байна уу? Би орос хэл очень хорошо сурсан байгаа биз гэвэл Алексей түүниймөрийг алгадан-Цоорхой их сайн гэвэл хүмүүс дахин инээлдэв.Алексей үнэндээ түүний нэрийг мэдэхгүй бөгөөд нөхөд нь цоорхой гээд байхаар нэр нь гэжбоддог байжээ.-Алексей би цоорхой биш битүү шүү дээ гэж наргианч жолооч маасайн инээж хэлээд хултайайраг өгөхөд Алексей учрыг сайн мэдсэнгүй айргийг авч залгилав. Гаднаас Өлзийсүрэн нэгорос жолоочтой хөтлөлцөн зөндөө цэцэг барьсаар орж ирлээ.-Бовка боов ид гээд Алексей хайрцагтай чихэр өглөө. Өлзийсүрэн чихрийг нь авчцэцэгнээсээ өгөхөд Алексей ихэд баярлан цэцгийг нь үнэрлэн хүүгийн толгойг илэв.-Бид хоёр явна. Наадам үзнэ гээд Алексей Өлзийсүрэнг хөтлөөд асраас гарлаа. Наадам эхлэхойртсон тул хүмүүс асар майхнаас гарцгааж наадмын талбай өөд явцгаав.-Орос хүү хүүгий минь төөрүүлчихгүй байгаа гэж эх нь сэтгэл зовон хэлэхэд-Тэр хоёр салахгүй ээ! Өлзийсүрэн харагдсан бүгдээ авах гэж наадах нь авч өгөөд дэлгүүрхэсээд л явна гэж Дугар хэлжээ.Буянт-Ухаагийн ногоон дэнж тэр аяараа хөдөлж байгаа юм шиг наадамчин олноор пигдүүрчээ. Таван өнгийн солонго шиг гоёлын дээлээ өмссөн үй олон хүн атар газрын цэцэг шигалаглан эрээлжилж бөхийн талбай үзэсгэлэн хоршоо дэлгүүрийн хооронд зогсоо зайгүйхолхино. Энд тэндгүй хөгжим хангинаж өндөр модны оройд зоосон таваг шиг дугуй харрадиогоор уртын дуу уянгалан цууриатна. Дугар цэрэг ардын их баяр наадмыг бараг үзээгүйбилээ. Тээр нэгэн жил Насанхүүтэйгээ нэг хоёр удаа үзсэн боловч өнөөдрийнх шиг ийм иххөл хөдөлгөөн байгаагүй юм шиг санагдана. Тэгэхэд хадам аав нь Туулын захад гэр барьжнаадам эхлэхээс хэд хоногийн өмнө гарч ирдэг байв. Хол ойроос олон гийчин ирэх тулНасанхүүдээ тус болж хоол унднаас нь хийлцэж аавынхаа уралдуулсан морийг харах гэжхурдан морь ирэхэд хааяа харж бусад цагт нь хоол унд хийлцээд бараг таардаг байжээ. Оройүдэшдээ хүний хөл сийрэхээр Насанхүүтэйгээ голын хөвөөнд сууж усны мяралзан урсахыгширтэн байдаг нь хамгийн сайхан жаргал байсан бөгөөд одоо хөөрхий минь амьд сэрүүнбайгаа бол бид хоёр хичнээн их баяр баясгалантай ингэж явах байсан бол доо гэж бодлоо.Насанхүүгээ нас барснаас хойш наадам нэг ч удаа үзээгүй ажээ. Ер нь түүнийгээ өнгөрснөөсхойш олны шуугиан үймээнтэй газар байхаасаа аль болохоор хөндий байвал сэтгэл нь амарбайх шиг санагддаг бөгөөд хөгжөөнтэй цаг тохиолдох бүр түүнийгээ үгүйлэн санадаг учир


өнөөдөр ч гэсэн бум бужигнаж түм түчигнэсэн ийм сайхан баяр цэнгэлийн дунд орохтойгоозэрэг сэтгэл нь хөдлөн үймэрч талийгаачаа санан уйтгарт дарагдсан авч эхийнхээ сэтгэлийгзовоохгүйг бодож аль болохоор хөгжилтэй байхыг хичээв.Тэд явсаар хамгийн түрүүнд монголтрансын том модон машинд байгуулсан үзэсгэлэнгүзэхээр орцгоов. Үзэсгэлэнгийн гол дунд цоо шинэ зис машин зогсоож хоёр талаар ньмашины сэлбэг хэрэгслийг дэлгэн тавьжээ. Хананд нь самбар зураг олныг эгнүүлэн өлгөжмонгол улсын тээвэр хэрхэн хөгжиж ирснийг тодорхой харуулжээ. Үзэсгэлэн доторбүгчимхэн халуун, хүн нэн олон бөгөөд тайлбарлагч нар ер чөлөөгүй ярьж байв. Дугар эх дүүхоёроо дагуулан машины хэрэгслүүдийг зааж явсаар олон хүний зурагтай нэг самбарындэргэд ирвэл-Хараач ээ! Ахын зураг байна гэж Дэлгэр хэлэв. Дугар гайхан харвал олон хүний толгой талдөөрийн нь зургийг тавьж “Монголтрансын нэгдүгээр баазын тэргүүний сайн жолооч,хувьсгалын партизан Өлзийн Дугар бол манай анхны жолоочийн нэг бөгөөд сар улирлынтөлөвлөгөөг ямагт давуулан биелүүлдэг тул эрхэм олон нөхөд үүнээс үлгэр жишээ авагтун!”гэсэн байв. Дугар тэр бичгийг уншаад баярлах ичих хослон холдох гэтэл эх нь нүдээонийлгон харж бичгийг нь үсэглэн уншаад хүргэнээ баяртай харж-Миний хүү ч овоо шүү. Түмний төлөө зүтгэж яваад ийм сайн нэр дуулахаас илүү эрхэм юмбайхгүй гэв. Хүмүүс тэднийг тойрсон тул Дугар ичингүйрэн бушуухан холдлоо.Баазынхан бөөнөөрөө өөрийнхөө үзэсгэлэнгээс гарч үзэсгэлэнгүүдийг дамжин сонирхов.-Ээжээ та ядарч байна уу? гэж Дугар асуувал-Үгүй хүү минь ийм сайхан юм ер үзээгүй болоод тун ч сайхан байна гэж эх нь хариулжээ.Соёл гэгээрлийн үзэсгэлэнд орохдоо Дугарын сэтгэл хөдлөн түүний нүд битүүхэндээ нэгэнзүйлийг эрж байв. Улсын Төв Театр гэсэн хэдэн самбарын дэргэд Дугар яаран очоод харав.“Манай театрын үндэс болсон ардын цэнгэлдэх хүрээлэнгийнхэн” гэсэн олон хүний зургийгажиглав. Тэр зураг бүдэг тул хэн хэн байгааг ялгаруулан танихад нэн бэрх гэсэн ч дунд хирддугуй цагаан малгайтай хүүхнийг Дугар Насанхүүгээ мөн болохыг магад таньж гөлрөнширтэнэ.-Ах аа! Эгчийн зураг бас энд байна гэж Дэлгэр хэлэхэд Дугар түүний дэргэд очвол ардынцэнгэлдэх хүрээлэнгийнхэн жүжиг тоглож байгаа зураг байсан бөгөөд Насанхүү нь ноёныхатан хувцас өмссөн байв. Дугар тэр зургийг харан санаа алдахад-Хөөрхий минь яг л дүрээрээ байна даа гэж эх нь бас санаа алдав.-Бөхчүүл зодог лоо! гэж радиогоор зарласан тул Дугар эх, дүү хоёроо дагуулан бөхийн талбайөөд нөхдөөсөө жаал хоцорсхийн явлаа. Ногоон зүлгэн дээр хэдэн мянган хүн дүгрэглэнсууцгаажээ. Дугар нөхдийнхөө дунд орж суугаад эх дүү хоёроо хажуудаа суулгав. Зуны хурцнар ер өрөвдөх шинжгүй шарах авч хүмүүс наадам эхлэхийг тэсэж ядан хүлээж байлаа. Зүүнхойноос туг барьсан морьтой хүн давхин орж ирэхэд хойноос нь уралдааны олон азрага дэлээсэгсэлзүүлэн орж ирээд баруун урагшаа давхиулан өнгөрлөө. Үлээвэр хөгжим нижигнэн


бөхийн баруун зүүн асраас гучин хоёр бөх дэвэн дэвсээр гарч ирлээ. Хөгжим түр намданнэгэн сайхан хоолойтой эр “Түмэн эхийг” хүнгэнүүлэн дуулж эхлэх үес бөхчүүл хоёр талаасдэвэн дэвсээр гол асрын өөд дайран довтлох харцага шонхор адил гүйцгээв. Хурсан олон чтаньдаг бөхөө нэрлэн танихгүй боловч өнгөтэй гялалзаж яваа бөхчүүлийг магтана. Алдартдуучин Дорждагвын цээлхэн хоолой улам л хадан хангинаж эртний уламжлалт эрийн гурваннаадамдаа цугларсан ард олны баяр баясгаланг улам ч бадраана.Их наадмын нэгийн даваа эхлэв. Эхний гучин хоёр бөх ч удаж түдсэнгүй барилдаж дуусав.Дараагийн бөхчүүл гарч ирэх үес-Хүүе хараач! Манай баазын Дэндэв тэр зодоглосон зогсож байна гэж нэг хүн чанга хэлэхэдбаазынхан бүгдээрээ тэр зүг харвал Дэндэв гэдэг нэртэй залуухан жолооч олон бөхчүүлийнсүүл хирд зогсож харагдав.-Мань эр дүйрээгээ хага шидүүлэх нь дээ-Тиймгүй шүү. Овоо шандастай юм билээ гэж баазынхан ярилцаж байтал бөхчүүл барилдажэхлэв.-За барилцаад авлаа. Ямар зоригтой дайрах юм бэ?-Залуу хүн гэхээрээ шийдмэг байна-Уухай уухай дараад бай!-Дараад бай! Зүйтэй-Овоо доо баазынхаа нэрийг хамгааллаа шүү.Дэндэв унагасан бөхөөсөө тахимаа авч гол асрын өөд гүйсээр очиж бөхийснөө атга дүүрэнбоорцог ёотон авч тал тал тийш нь шидэлсээр баазынхныхаа дэргэдүүр өнгөрөхөд-Дэндэвээ сайн барилдаарай-Чи өнгөтэй байна шүү-Зааныг хаяж заан болдог юм-Золиг минь баазынхаа нэрийг хөөдвөө гэж нөхөд нь хашгиралдахад Дэндэв инээсээрбоорцгоо шидэн баруун талын асарт орчихов. Бөхийн барилдаан үргэлжилсээр наадамчинолон сонирхон үзсээр алдар цолтой аврага арслан заанууудыг дийлэх бүр магтан шагшсаарбайлаа.-Хүндэт олон наадамчидаа! Одоо ардын улаан цэргийн сургууль эхлэх тул сонирхонүзэцгээнэ үү? гэж радиогоор зарлав.-Ээж ээ цэргийн сургууль үзэх үү? гэж Дэлгэр асуухад эх нь дуртай толгой дохин бослоо.


Click to View FlipBook Version