-Тэгээд чи охиноо хамт явуулчдаг нь ч юу билээ.Сүрэн эхнэрийнхээ үгнээс санаа авч бушуухан гарч чийчааны дуу чагнав. Юу ч дуулдахгүйбайхаар улам зовж залуу улс зам зуураа юу хийж яваа бол гэхээс айх шиг болов.Тэр өдөр Дугарыг ирэхээр Хоолтын давааны наад энгэрт байгаа хонийг нь хариулдаг айлаасидэшний хонь авчруулахаар Насанхүүтэйгээ хамт явуулсан юм байжээ.Дугар Насанхүү хоёр тарган хонь төхөөрүүлж аваад буцах замдаа Баянзүрхийн гарамын тэндтүр зогслоо. Насанхүү бензин тосны эвгүй үнэрт толгой нь өвдөж явсан болохоор Дугарыгмашинаа зогсоохтой зэрэг буун харайж мэлмэлзэн урсах голын захад сууж хүйтэн усаар нүүргараа угаав. Дугар машиныхаа тоосыг арчих зуур хүүхний үзэсгэлэн сайхан царай голынуснаа тусахыг ажин сэтгэл хөдөлж сэмхэн хойно нь ирж харвал Насанхүү гараараа усхутгахад уснаа туссан тунгалаг дүрс нь чичигнэн замхарна. Өөрийг нь тийнхүү харж байгаагмэдсэн Насанхүүгийн царай улайн өндийхөд Дугар сандарсхийн ухрав. Насанхүү аажимханбосож сэвэлзэн үлээх салхи өөд харан зогсох нь энэ голын дагина залран ирсэн юм шигсанагдаж Дугар юу гэж ярилцах учраа ололгүй газар сууж-Насанхүү! гэж зүрхлэн дуудвал Насанхүү эргэж харснаа инээмсэглэн норгосон үсээ мушгижойрхон суулаа. Дугар хийх юмаа олж цөхөн хавтгай чулуу олж голын уснаа долоогон шидэхэдНасанхүү мөн л инээмсэглэсээр түүнийг дууриан чулуу шидэв.-Бага байхад туулай харайлгана гээд ингэж тоглож байдаг сан гэж Дугар хэлээд дахин чулуушиднэ. Насанхүү түүн шиг усан дээгүүр чулуу үсэргэж чадахгүйдээ ичсэн бололтой дэргэдэхцэцгээ зулгаан үнэрлэв.-Та ч мөн жаргалтай юм даа гэж Дугар яриа өдөх санаатай аяархан хэлбэл Насанхүү дүрлийнхарснаа-Яагаад гэв-Яагаад гэнэ үү? Та эцэг эхийнхээ дэргэд хичнээн санаа амар байна. Тэгэхэд надад эх чбайхгүй, ганц хөгшин эцэг минь газрын мухарт үр болсон намайгаа хүрээд ирэх болов уу гээдл үргэлж харж байдаг, тэгэхэд би энд бас л ааваа санаад сэтгэлийн зовлон эдэлж байх юмгээд санаа алдвал Насанхүү түүний юу хэлэх гээд байгааг мэдсэнгүй дууриагаад санаа алдав.Дугар хүүхэнд ойртон саваа шиг шулуун цагаан хуруунаас нь гэнэт бариад авахад хүүхнийбие зарсхийн яах ч учраа ололгүй гараа аяархан татахад-Би танд... гэж Дугар ээдрэн хэлэв. Насанхүү давхийн өөдөөс нь харвал түүний нүд их лхачин сүүмгэр ч юм шиг уйдаж гуньсан ч юм шиг харагдахаар нүүрээ буруулан гараа дахиадтатахад Дугар тавьсангүй гарыг нь аяархан илээд-Танд ийм их үг хэлсэнд өчүүхэн намайг яасан ч таны дур, гэсэн ч... гээд дахиад л ээдрэхэдНасанхүү бүр ч ичиж царай нь чавга шиг улайж доошоо харлаа. Энэ томоотой хархүүг хэзээнэгэн цагт ийм үг хэлэх байх гэж бодож байсан Насанхүү ичиж сандарсандаа хоргодохгазаргүй юм шиг болж зүрх нь түг түг цохилов.
-Над энэ дэлхий дээр тан шиг сайхан хүн ер харагдаагүй юм. Таныг харсан ноднин намрынтэр нэгэн өдрөөс хойш... гээд л Дугар ихэд зориг гарган хэлэхэд түүний үг заримдаа холдонзаримдаа ойртох шиг болж амьдралдаа эр хүнээс ийм үг хоёр дахь удаагаа сонсож байгаагаабүүр түүрхэн мэдэв. Өнгөрсөн намрын нэг шөнө Сүхбат бас л ийм чичирсэн хоолойгоориймэрхүү үг хэлж халуун амьсгал нь нүүрэнд ойртож байсныг санаж улам ичингүйрэн гараасуга татан нүүрээ дарлаа. Дугар ч биеэ барьж чадахаа хэдийн байж хүүхний толгойтойтолгойгоо нийлүүлэн хүзүүдэн тэвэрч авлаа... Насанхүү хашгирах гээд чадсангүй нүдээ тасаньж бүлээн амьсгал нүүрий нь сэрвэгнүүлж байгааг л мэдрэв...Соргог ногоо налсан ормыг гэнэт хараад Насанхүү бас л ичиж Дугарын нүүрийг ч харжчадсангүй зөрүү харж машинд суужээ. Дугар ч ийн “Баатар зориг” гаргасандаа сэтгэл бааханзовсхийж хүүхнийг зүрхлэн харж чадсангүй явсаар хот орж гэрийн нь үүдэнд ирэв.Машины дуугаар хамгийн түрүүн Сүхбат гарч ирэхээр Дугарын дотор палхийж айсан боловчогт нь юм болоогүй янзтай ойрдоо уулзаагүй нөхөртэйгөө дуу шуу болон уулзахад түүнийцоохор нүүрэнд дооглосон юм уу зэвүүрхсэн шинж илэрхий байлаа.Насанхүү бушуухан бууж гэртээ орчихов.* * *Дэгээхүү дарга Дугарыг албан тасалгаандаа дуудуулав. Түүнийг ормогц Дэгээхүү урдаас ньмуухай харж байснаа-Чи хө урждар хаачсан бэ? гэв. Дугар хэлэх үг ч олдсонгүй хэсэг гөлөлзсөнөө-Урждар уу? За байз яалаа. Аа тийм орос сургагч... гээд ээдрэхэд-Чи тэгээд хүргэж өгсөн юм уу? Үгүй юм уу? гэж Дэгээхүү шахамдуулав. Тэр өдөр Дэгээхүүдарга цагаан хуарангаас орос сургагч авч орос цэргийн ангид хүргэж өг гэж тушаасанюмсанжээ. Цагаан хуаран өөд явахаас өмнө Сүрэнгийнхээр ороодчихсон чинь Насанхүүтэйхамт явж хонь авчирч өгөхгүй юу гэж гуйхаар хурдан яваад ирье гэж бодсон ч замд нь саадорж жаргал цэнгэлдээ болж таг мартсанаа сая л санав.-Цагаанхуаран өөд явж байтал тэрэг эвдрээд гэж дүлгэнэхэд-Аа тийм бий. Энэ чинь чиний чөдрийн ганц морь биш шүү. Хоолтын даваа хүртэл юугаахийж явсан бэ? гэж Дэгээхүү бараг хашгирах шахан асуув. Өөрийн нь тухай дарга нь иймтодорхой мэдэж байсанд Дугар маш гайхан хэлэх үггүй болж юу ч хэлсэнгүй.-Нөхөр минь энэ чинь улсын юм. Улсын унааг хувьдаа завшиж байдаг чинь өнгөрсөнфеодалын ёс яах аргагүй мөн. Дахиад ингэх юм бол торны цаана суулгана шүү. Цэргийндүрэм ёсоор өнөө шөнө гараашийн манаагаар шийтгэлээ гэж Дэгээхүү хэлснээ-Долоо хоног тэрэг барих эрхий чинь хасна. Энэ хугацаанд гадагшаа гаралгүй тэрэг засалцаххэрэгтэй. Ойлгов уу? Явж болно гэв.
Дугар харин ч зөөлөн үзлээ гэж бодон тасалгаанаас бушуухан гарлаа. Тэр өдрөө хоол чидсэнгүй орос жолоочтой тэрэг засаад шөнө манаа манах болсон учир хоол олж идэхээргадуур гарахдаа долоо хоног гадуур гарч болохгүй боллоо. Насанхүүтэй уулзах юмсан гэжбодсоор хоолны газар ч орсонгүй шууд явсаар Сүрэнгийн хаалган дээр ирсэн боловч зүрхлэнорж чадсангүй Насанхүүг гараад ирэх болов уу? гэж нилээд хүлээхэд тэднийхээс нэг ч хүнгарч ирсэнгүй. Ингэж зогсож байтал Сүхбат хүрээд ирвэл муухай юм болно гэж бодоодурамгүйхэн явлаа. Нэг гудамж тойртол Насанхүүтэй бараг мөргөлдөх шахав. Насанхүүтүүнийг хараад царай нь хачин болж хэсэг зогссоноо-Хэдүүний явдлыг аав мэдсэн бололтой байдаг шүү. Манайхаар битгий очиж байгаарай гэжцарайгаа улайлган байж хэлээд явчихав.Дугар түүний хойноос дагаж явах гэснээ больж байр өөдөө гэлдрэв. Хайр сэтгэлийн галдшатаж явсан хархүү ийм зэвүүн үг дуулаад гол горойсон боловч энэ хүүхэн над шиг амьтныгяаж тоохов дээ. Надаас зугтаадаг нь түмэн зөв. Ер нь би тэнгэрийн одыг шүүрэх гэсэн тэнэгюм бодож ингэж өөртөө зовлон хураагаад яах вэ? Нэг үгээр би сайн нөхрийнхөө сүйтхүүхнийг үймүүлж байгаа хэрэг шүү дээ. Тэр ариухан хүүхэнд нэг удаа ч болсон ойртсонминь боллоо. Одоо энэ айлын босгыг дахин алхахгүй гэж өөртөө тангараг тавиад хоолныгазар орлоо.* * *Нүүрэн дээр нь нар тусаад Дугарын нойрыг сэрээв. Өндийж харвал хамт байдаг хоёр нөхөрнь гараад явчихсан байлаа. Тэр өдөр амрах тул Дугар босъё ч гэж яарсангүй. Босоод ч хаачихбилээ. Хэдүүний явдлаас хойш Сүхбат нь илэрхий муудсан учир Дугартай уулзахаар ирэхээбараг байжээ. Нойр нь хүрэхгүй болохоор дэмий хэвтээд байхыг хүссэнгүй босожнөхдийнхөө чанасан цай уугаад гарлаа.Тэнгэрт хумсын чинээ ч үүлгүй тунгалаг сайхан бөгөөд намрын дунд сарын өгөөмөр сайханнар тааламжтай ээж байлаа. Дугар чухам хаашаа явахаа мэдэхгүй зогсож байснаа ганцаараауйтгарлан гэюүрч байгаагаа мэдэж толгой хандсан зүг өөд явлаа. Насанхүү царай өгөөгүйявснаас хойш хорь гаруй хоносон бөгөөд тэр хүүхнийг мартаж сэтгэл санаанаасаа хөөнгаргахыг оролдовч улам их санагдан гоо бүсгүйд хамаг хайр сэтгэл нь билчээд ер амар заяаүзүүлэхгүй байсан ч биеэ тас барьж хорондоо тэднийхээр царай алдаж очихгүй гэж бодсоорбайлаа. Замд дайралдсан хоолны газар орж хэдэн бууз авч идээд захаар тэнэв. Явах зайгүйшахам хөлхөлдөх олон хүний дундуур холхин явсаар үд өнгөрөөв. Сэтгэл санаанд нь үргэлжНасанхүү бодогдон захаар үймэх гоо сайхан бүсгүйчүүл бүгд Насанхүүтэй нь адилхан юмшиг харагдахаар заримыг нь битүүхэн дагаж тулж очоод биш байхаар урам нь хугарч дүүрсэнхэрэг тэднийхээр очъё. Ямар эд хөрөнгий нь хулгайлсан биш гэж зориглон явсаар гадаа ньочоод хаалгыг нь цохих гэснээ бас л зүрх хүрсэнгүй аав ээж нь царай өгөхгүй байвал яах вэ?гэж бодон зогсож байтал нохой нь ахираад байхаар холдлоо. Би ах дүү нь билүү? Хүргэн ньбилүү? Хоол горьдсон гуйлгачин биш гэж бодоод нилээд холдсоноо буцаад хаалган дээр ньирж хашааны завсраар харж байтал Насанхүү их гэрээсээ гараад илүү гэр өөдөө явахаар ньжижигхэн чулуу аваад хашаа давуулан шидэхэд нохой нь хар хур хийж Насанхүү зог туссанааойртон ирж хашааны завсраар харснаа таньж баруун тийшээ заачихаад буцаад орчихов.Дугар учиргүй баярлан эргэн эргэн харсаар баруун гудамжны эхэнд очоод хүлээв. Гарч
ирсэнгүй зөндөө удлаа. Уулзахыг хүсэхгүй байгаа юм бол юунд нь ингэж худал хэлнэ вэ?гэхээс уур нь хүрэв. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс ч муухай хараад байх шиг. Зам тоссондээрэмчин шиг ингэж ч байх гэж. Хүмүүс ч намайг хүний нүд хариулж байгаад айл ухах гэжбайгаа хулгайч хэмээн бодох бий дээ гэхээс эвгүйрхэн явж ч болохгүй байж ч болохгүй дэмийл горьдон хүлээгээд бүр горь тасарч явах юм билүү гэж бодож байтал Сүрэнгийн хашаанаасхоёр хүн гараад ирэхээр Дугар байшингийн хажууд нуугдав. Насанхүүтэй цуг гарч ирсэн хүнСүхбат байв. Дугар нуугдаад хараад байвал тэр хоёр юм ярилцаад нилээд удаан зогсожбайснаа Сүхбат салаад цаашаа явж Насанхүү наашаа эргэхээр Дугар их л баярлан харсаарбайлаа. Сүхбат өнцөг тойроод үзэгдэхгүй болохоор Дугар ч нуугдсан газраасаа гарлаа.Насанхүү хүрч ирээд эргэж харснаа царай нь улсхийн-Сайн байна уу? гээд хурдан алхахад нь Дугар дагаж явлаа. Нэг гудамж өнгөрөөд Насанхүүалхаагаа удаан болгож-Та их хүлээв үү гэвэл-Гайгүй. Таныг тэр чигээрээ алга болчихсон юм болов уу гэж бодлоо. Танайх ч гийчинтэйбайж л дээ гэж Дугар хэлбэл:-Сүхбат гэж нойтон хамуу шиг амьтан бүр салж өгдөггүй. Надтай заавал цуг явна гээдболдоггүй худал хэлж арайхийн хагацлаа гээд Насанхүү жуумалзан инээмсэглэв. Тэр хоёролон хүнтэй гудамжаар хөндлөн гулд явсаар Гандангийн дэнж өөд өгссөнөө зүүн тийшэээргэж Тасганы овоон дээр гарлаа. Өвс ногоо гандах төлөвтэй болж хуурай өвсний сайханүнэр хамар хатгана. Хотын чийгнээс дайжсан хүмүүс овоон дээгүүр ганц нэгээрээ хэдгурваараа яваа үзэгдэнэ. Насанхүү Дугар хоёр хүний хөлөөс зайдуухан нэгэн аятайханхонхорт орлоо.Энд жаал суух уу? гээд Насанхүү инээн хэлээд суув. Дугар түүний дэргэд суухад-За тэгээд сонин юутайв дээ. Яагаад үзэгдэхээ байчихав гэж Насанхүү мөн л инээд алданхэлэхэд Дугарын дургүй хүрч өөрөө хөөчихөөд даажин хийж байгаа юм болов уу? гэж бодсонч түүнийгээ ил гаргасангүй-Сонин ч юм алга шив дээ. Ойрдоо ажил их зав ер болдоггүй. Харин танаар сонин юу байна ?-Сониноос би бошгыг халах залуучуудын эвлэлийн “Бат хувьсгалт” үүрийн гишүүн болсон.Бас л завгүй шахам байх боллоо.-Аа тийм үү? Юун сайн юм бэ?-Олон нөхөдтэй бужигнаад ном эрдэм заалган хурал хуй хийж хүрээ хороогоор явж хүнхартай уулзаж яриа хөөрөө хийгээд зав гарахгүй л юм байна шүү-Би огт мэдээгүй шүү.-Та яагаад үзэгдэхээ байсан бэ?
-Аав ээжийн чинь сэтгэлд эвгүй юм бодогдуулчих болов уу гэж бодоод-Аав таныг яагаад ирэхээ байсан юм бол гээд л байдаг шүү. Гэнэт ирэхээ байчихаар харинмуу юм санаж гомдоно шүү.Дугар өөртөө гэмшив. Тэрхэн үед Насанхүүгийн сэтгэл зовоод л ичихдээ битгий очоорой гэжхэлж л дээ. Тэгэхэд би гомдож орхиод ингэж явдаг, энэ хүүхэн Сүхбатад барагтайхан хариннад сайн бололтой юм гэж бодлоо.Насанхүү алсын уулын толгой ширтэн харж байснаа өөрийн нь шохоорхон харж байсанДугарын харцтай харц мөргөлдөн царай нь улайв.-Насанхүү минь та намайг дуудахад уулзахгүй байсан ч болох л доо. Би тантай уулзаж байхаажаргал гэж боддог боловч энэ нь надад зовлон болдог гэдгийг та мэдэхгүй шүү дээ гэж Дугаручирлан ярих гэтэл Насанхүү гайхан харлаа.-Та ойлгохгүй л дээ. Над шиг хүнийг тоож хайр сэтгэлээ өгөхгүй. Тэгэхээр би л өөртөө зовлонхурааж сэтгэл санаагаар унаж гутарч явах болно. Та над шиг зовлон үзээгүй, над шиг ядуухоосон амьдарч зовлон гэж юу байдгийг мэдэхгүй. Ер нь над шиг хөө тосонд хутгалдсанжолооч хүн яаж танд хань болох билээ гэж Дугар олон хоногийн турш хэлье гэж бодож явснаахэлээд санаа нь амрах шиг болов. Насанхүү түүний ярихыг чагнаж сууснаа үл мэдэгинээвхийлэн-Өө та чинь ингэж л бодож явдаг бий. Би шал өөр юм боддог гэв. Дугар энэ үгний учрыголсонгүй юу боддог байх нь бэ? гэж гайхашрав.-Чин үнэнээсээ хэлэх юм бол таны сайхан царайг харалгүй нэг ч өдрийг тайван өнгөрөөжчадахгүй юм. Өдий хорь хүртэл наслахдаа хүнд хайртай дуртай болно гэдгийг мэдэхгүйявлаа. Энэ хорвоод өнгөрүүлсэн богинохон хугацаанд тан шиг ийм авралтай хүн ердайралдаагүй юм. Үнэн голоосоо хэдий танд дурласан ч та миний сэтгэлийг тогтоох ямар чболомжгүй гэдгийг мэдээд зөвхөн өөртөө л гомдох юм. Биеэ хичнээн баривч нэг мэдэхэдтантай уулзах юмсан гээд сэтгэл минь хөтлөн өөрийн эрхгүй танай гадаа аваачин хашаанызавсраар хичнээн ч удаа шагайлан зогсдогийг та мэдэхгүй шүү дээ?-Та их сайхан ярьдаг юм байна. Хэрэв... миний зовлонг мэддэг бол... арай ингэж ярихгүйбайсан биз гэж Насанхүүгийн царай хачин болоход Дугар эвгүй муухай юм ярьж сэтгэлий ньзовоочихлоо. Үүнд ямар зовлон байдаг юм бол доо гээд таг дуугүй болчихлоо.Насанхүү бодол болж байснаа-Та Сүхбат гуайтай хэзээний танил юм уу гэв.-Дайнд явж байхын танил юм-Тэр чинь... гэснээ Насанхүү түгдрэв. Тэр чинь надтай суух гэж байгаа юм гэж хэлэх гэснээзүрхлэсэнгүй гэж Дугар бодлоо.
-Та юу хэлэх гээ вэ?-Хэрэггүй юмаа. Тэр хүн намайг... эргүүлдэг юм-Тийм би мэднэ.-Тэгээд манайхаас бүр салдаггүй. Аав ээж ч түүнд сайн.-Тэгээд?-Тэгээд л тэр-Та тэр хүнтэй ханилах юм байгаа биз дээ.-Ханилна гэж хэлэхэд ч амархан л даа.Насанхүү дахиад л бодлогошров. Хэн алинд нь ярьж хөөрөх юм их санагдавч чухам юу ярихаамэдэлгүй бие биеэ харж нүүрээ улайлган ичингүйрч цэвэр ариун хайр дурлалын галд өртөнбайгаагаа ухаарна.Насанхүү өвс зулгаан үнэрлэж уулын толгой ширтсэнээ-Шувуу буцаж байна. Намар болох нь дээ гэв. Дугар түүний харсан зүг өөд харвал их хотындээгүүр галуун цуваа өмнийг зорин нисэн өнгөрлөө. Дугар их хотод ирээд хоёр дахьнамартайгаа золгох нь энэ байжээ гэж бодон санаа алдав.-Та яагаад л ингэж санаа алдаж байдаг юм бэ? гэж Насанхүү аяархан асуув.-Хөөрхий муу аав минь санагдаад-Танд ааваас чинь өөр төрөл садан бий юу?-Бараг байхгүй-Аавыгаа хавар аваад ирсэн бол нэг дор санаа амар байх сандаа.-Хэлээд яах вэ? Манай аав төрсөн нутгаасаа холдохгүй гэдэг юм.Нилээд зайтай өндөр дээр нэг хүн гарч ирээд ийш тийшээ харж байснаа тэр хоёрыг олжхараад хурдлан айсуйг тэд мэдсэнгүй.-Би ч яахав бодох санах ганц аавтай хүн, тэр маань өнгөрвөл энэ дэлхийд гон бие гозонтолгой л үлдэх юм гэж Дугар гунин хэлбэл-Өөр сонин юм ярь л даа гэж Насанхүү хэлтэл ард нь хөлийн чимээ гарлаа. Хоёулаасандарсхийн эргээд харвал Сүхбат хөлсөө гоожуулан уухилж амьсгаадан зогсож байлаа.Насанхүү түүнийг хараад царай нь час улайж доошоо харлаа. Энэ хүн бид хоёрын хойноос
дагаж иржээ гэхээс Дугарт нэгэн бодлын аймаар нэгэн бодлын зэвүүцмээр санагдаж түүнийюу хэлэхийг хүлээв. Сүхбат Дугарт тулж ирээд-Чи ч бүр улаандаа шийдсэн луйварчин юмаа гэж шүднийхээ завсраар сийгүүлэн хэлээдханцуй шумлав. Дугар луйварчин гэж хэлүүлсэндээ Насанхүүгээс учиргүй зовж уур ньдүрсхийн, босон харайж-Таны юугий чинь луйвардаа вэ? Үгээ олж хэлээрэй гэвэл Сүхбат шуугин ирж заамдаад-Юугий нь гэнээ хө. Хамаг итгэлийг минь эвдэж хайр сэтгэлийг минь луйвардан бузарлахсанаатай юу? Энэ бүсгүй чинь чам шиг орох орон, оочих аягагүй тэнүүлчин биш шүү гэжчичрэн хэлээд багалзуурын нь шахав. Дугар нүдний булангаар Насанхүүг харвал хөөрхийбүсгүй өргөсөн дээр суусан юм шиг өндөлзөн юм хэлэх гээд чадалгүй ам нь өмөлзөөд байлаа.Дугарын уур дэлбэрэх шахсан боловч биеэ барьж-Энэ хүний дэргэд ийм бүдүүлэг авирлахын хэрэггүй юм биш үү. Миний гуйлгачинтүүлэгчинг дуудаад ер ямар хэрэг байна вэ? гэвэл-Битгий хуцаад бай! Чамайг бодоход нэртэй хүний зүстэй хүү. Чи энэ хүүхэнд ойртох ч эрхбайхгүй. Айлын томоогүй бүсгүйн тархи толгойг эргүүлэн хээр гадаа дагуулж явахдаа сэтгэлчинь зовохгүй байна уу гээд хоолойгий нь улам шахав. Дугар Сүхбатын гарыг сулруулах гэжоролдон-Бид хоёр гэмгүй танилцсан улс гэвэл Сүхбатын нүд улаанаар эргэлдэн-Хойноос ирээд хот минь, хотонд ирээд хуц минь болж байна уу? Тэгдэггүй юмаа. Энэбүсгүй миний сүй бэлэгтэй болзоот хүн гэдгийг мэдсээр байж ингэж байдаг яасан дүүрсэнтолгой вэ? гэв. Дугар хайртай хүүхнийхээ дэргэд муу муухайгаа дуудуулан байхыг огтхүссэнгүй.-За боль доо! Ингэж байх муухай юм биш үү гэвэл-Нусгай жаал минь чи ахынхаа замд хөндөлдөж ийм их үг хэлэхдээ ичихгүй байна уу? Үүнээсхойш энэ бүсгүйд ойртсон байвал цусыг чинь холино шүү гэж дуу нь зөөлрөхөд-Хүний сэтгэлийг огтолж болдоггүй юм гэнэлээ гэж Дугар хэлбэл Сүхбатын уур дахин бадарчер бууж өгөхгүй нь гэдгийг мэдэж Дугарын хацрыг байдаг тэнхээгээрээ алгадав. Насанхүүбосон харайж-Болиоч ээ! гээд тэр хоёрын хоорондуур орлоо. Дугар ингэж доромжлуулсандаа биеэ барьжчадсангүй Сүхбатын заамдсан гарыг мулт татан түлхэхэд түүдэг шиг өнхөрснөө босон харайжулаан галзуу юм шиг давхин ирэхдээ гарт нь хутга гялалзан-Муу новшийг амьгүй болгоно гэв. Насанхүү муухай орилон газар сөгдөн Сүхбатын хутгатайгар өөд сарвалзав. Дугар Сүхбатын хутгатай гарыг амжин атгаж хойш нь нуга дараадСүхбатын хормойноос зуурсан Насанхүүг сая харж
-Насанхүү хойшоо! гэж хашгирав. Насанхүү айж сандарсандаа царай нь зэвхийрчээ. ДугарСүхбатын гарыг тасартал мушгиж хутгыг нь булаан авч тээр хол шидээд-Бүсгүй хүний дэргэд мэс гаргахдаа ичиж зовохыг мэддэггүй мөн ч хэцүүхэн хүнээ! Хайрсэтгэлийн тухайд бол энэ хүн өөрөө шийдэхээс биш ямар ч хутга мэсээр шийддэггүй юмаагэж их л тайван хэслнээ Насанхүүгийн дэргэд очиж гараас нь барьж-Насанхүү бос. Бид хоёр тун муухай юм болж таны дэргэд мэс гарган хэрэлдэж байх шигшившиг байхгүй шүү гээд эргэж ч харсангүй явахад-Хүлээж бай! Цуг явъя гээд Насанхүү түүний хойноос гүйж ирлээ. Сүхбат хутгаа ч авсангүйтэр хоёрын хойноос дуртай дургүй дагалаа.
ЗУРГАДУГААР БҮЛЭГБогд уулын мод шарлан гандаж мөнх ногоон гачуур нарс ногоон хэвээрээ үлдсэн нь алагланхарагдана. Харь дулаан орны нүүдлийн шувуудын оройтсон хэсэг сэр сэр ниссээр өнгөрч Туулголын ус захаасаа мөхөөлдөн хөлдөв. Намар шувтрах тийшээ хандаж хүйтэн жихүүн улирлынхушуу наашлан эргэсэн авч нийслэл хүрээний гудамж зээлээр үймэх үй олон хүн, үймсэншуугисан хэвээрээ арилжаа наймаагаа хийсээр байлаа. Өдөржин наймаалцах эдгээрхүмүүсийн зарим нь үнэндээ өвөл ойртжээ гэдгийг огоорсонгүй харин айргийн худалдаачидцөөрөөд ирэхээр л цаг сэрүүн болж өвөл эхлэх нь гэдгийг гадарлагчид байдаг. Гэсэн ч ихэнххүмүүсийн сэтгэлд жихүүн хүйтэн цагийн хонх цохисон мөнгөн цагаан хяруу хүмүүсийнсэтгэлийг сэрхийлгэж гэр бараагаа дулаалан түлээ түлшээ бэлдэн авай. Нийслэл хүрээнийзахын наймаачид урьдын адил өглөөнөөс үдэш болтол ашиг хонжоогоо хөөцөлдөн цагийнбайдалд тохируулан дулаан хувцас үнэд орж байлаа. Барааны үнэ өдөр бүр дээш доошоо болжхудалдаачин бүр түүнд тохируулан наймаалах гэж өглөө бүр бие биеийн дэлгүүр пүүсээр явахюм уу бие биедээ хэл сураг өгнө.Засаг улирч өөрчлөгдсөн боловч худалдаачин наймаачинд саад тотгор ер байсангүй. Харинсаяхнаас тэдний гүйлгээнээс татвар авах тухай хууль гарсан нь баахан сандаргасан авч хөлтэйпанзчингуудад сүрхий цохилт болсонгүй билээ. Тэгтэл ардын харилцан туслалцах хоршоохэмээх этгээд сонин үг дуулдах болж хоршооны дэлгүүр гэж хямд үнэтэй хачин сонинбараатай урт цагаан байшинд хүн дүүрэн байх болов. Захын наймаачид дамын худалдаачдынгайхаш тасарч хоршоог дууриагаад бараагаа хямдруулж хэзээ дахин үнэд орохыг хүлээсэнболовч хоршооны бараа анх л тогтоосон үнээ өөрчилсөнгүйд дамынхан баахан дургүйцэж энэхоршоо л бидэнд цохилт болох нь гэж бухимдан шуугилдаж хоршооны дэлгүүрт байн байночвол хэзээ ямагт л пиг дүүрэн хүнтэй урьд хожид захаар ер үзэгдэж харагдаж байгаагүйхачин сонин бараа туруу нь ер дуусах шинжгүй элбэг дэлбэг байх болсон бөлгөө.Сүрэн, заншил ёсоороо өглөө эртхэн дэлгүүртээ ирлээ. Ашиг хонжоог эвтэйхэн олчдог,итгэлт хүн нь болох халзан толгойтой ахимаг насны хятад, эзнийгээ мэхэлзэн угтаж шингэнхар цай улаан тамгатай мантуугаар дайлах зуураа дэлгүүрийнхээ бараа турууны нөөцгүйлгээний тухай ярив. Ойрдоо гүйлгээ барагтайхан бараа багадсан нь Сүрэнгийн сэтгэлийгзовоож Алтанбулагаас Сүхбатын эцгийн ирүүлэх болсон бараа, бас хэдэн хүнтэй хоршинЖанчхүүд явуулсан жин яагаад саатаад байна гэж бодлоо. Жанчхүүгээс бараа иртэл үлдэцхятад бараагаа худалдахгүй гэж мань хашир шийдсэн бөгөөд цаг төр хаашаа ч болох юмбилээ. Одоо зөвхөн татвар оноож байна. Энэ хоршоо биднийг яваандаа хавчих байх, бас хятаднутагт жин хөсөг явуулахаа больж хил хязгаар ч хаагдах юм билүү гэж дотор хүнтэйгээзөвлөн баахан бараагаа хав дарсаар байгаа ажээ. Зөвхөн өнөөдрийн хэдэн зоос ахиухан олох чяахав. Олон жилийн турш бага багаар таслан худалдах арвин бараатай байх хэрэгтэй. Бараахэзээ ч мөнгө болж болно. Харин мөнгөөр бараа олдохгүй болбол яана. Ямар ч гэсэн байдлыгжаал харзная гэж бодож суусан эзнээ итгэлт хүн нь манай эзэн ойрдоо яагаад ийм бодлогоболон дүнсийх болсон юм бол, гүйлгээ барагтайхан болохоор ингэж байгаа байх яаж ийжахиухан шиг гүйлгээ хийж эзнээ баярлуулах билээ. Энэ буянтай хүний хоолыг ч олон жилсанаа амар идсэн юмсан гэж бодож байжээ.Зарим пүүснээс барааг бөөнөөр нь үнэ дүйж авах их ашигтай боловч тэр бараагаа татаж
авахад бас л мөнгө гарздах гээд болдоггүй. Хөдөө байгаа үхэр тэмээнээсээ авчран ачаа бараазөөхөд болох л байлаа. Гэсэн ч авчирснаасаа илүү чирэгдэл гардаг байв. Өдөр бүр ачаа бараазөөхгүй болохоор дэмий л баахан тэмээ шар өлөн хоосон хорих болно. Тэгэхээр тэднийгтүлээ мод аян хөсөгт явуулж байх нь ашигтай. Ганц хоёр морин тэрэгтэй байя гэж бодоодөнгөрсөн жил хоёр морин тэрэг худалдан авч морь сургасан боловч нэмэр өгөхийн орондморины тэжээл тэрэг хөтлөгчийн хөлс гээд баахан мөнгө үрэх төлөвтэй болохоор нь үгүйхийсэн билээ. Болдогсон бол хувьдаа чийчаан тэрэгтэй болох юмсан гэж бодов. Ингэжбодохтой зэрэг Дугар санагдав. Тэр хүүг охин минь үргээчихсэн бололтой ер үзэгдэхээболилоо. Уг нь түүнийг биедээ дасган эвтэйхэн ашиглаж байх минь яалаа. Охинд миньнаалдчих бий гээд л эвгүй үг хэлснээс ийм хэрэг боллоо. Арай ч яарчиж, жолооч хүргэнтэйболбол мөн догио. Насанхүүд минь эгч юм уу дүү байсан болоосой тэгвэл Дугар хүүгчөдөрлөх байсан юм.Өчигдөр зүүн дэнжийн амеркан пүүснээс баахан бараа бөөнөөр нь хямдхан авсан юмсан.Яаж татаж авъя даа байз. Оронд нь өгөх арьс шир ноос үсийг яаж олж өгнө. Дагва ч надаасдордохгүй зальтай золиг болохоор жаал ноос үс авчраад намайг шулах гэх байхдаа. Гэвч худураг бололцох гэж байж арай л гар татаад байхгүй биз. Хоёр хүүгийнхээ хуримыг түргэн шигхийвэл бас учир байна санж. Ер нь охин минь эвлэл мэвлэлийн гишүүн гээд гэрийн бараа чхарахаа болих нь. Ямар замаараа явж байгаа бол дамшиг чинь. Хөөрхий минь эрх дураар ньөсгөсөн болохоор дураараа гэдэг нь. Одоо аягүй бол эцэг эхийнхээ үгийг тоохоо болих нь.Эртхэн шиг хадмын босготой холбож орхиё. Тэгээд дураараа болог гэж элдвийг бодсоордэлгүүрээсээ гараад хоршооны дэлгүүр өөд явлаа. Тэнд орвол хүн олон, шуугиан ихтэйбайлаа. Эд нар заавал эндээс юм авдаг нь юу вэ? Бид үнээ адилхан болгосон ч авах ньбагадсан, лав нэг учир бий гэж Сүрэн бодоод танихгүй хүнээс-Таны авсан ийм торго гадуур пүүсэнд зөндөө байхад заавал эндээс авдгийн учир юу вэ? гэжасуувал тэр хүн сүрхий ажин харснаа-Бид чинь харилцан туслалцах хоршооны гишүүн болохоор дэлгүүрээсээ авдаг ёстой юм. Бастэгээд муусайн дамын панзчинд шулуулж байхаар ардынхаа хоршооноос авсан нь дээр биздээ гэв. Энэ үг Сүрэнд эвгүй санагдсан ч-Тэр ч аргагүй. Тэгээд хоршооны гишүүн болоод ашиг байдаг юм уу? гэж шалгаан асуувал-Байлгүй яахав. Хоршооны гишүүн хүн чинь энэ дэлгүүрээс дуртай бараагаа гишүүн бишулсаас түрүүн авч болно. Бас тэгээд анх гишүүн болохдоо хөрөнгө чинээний байдалхаргалзан хувь хөрөнгө өгдөг юм л даа. Жилийн эцэс болохоор ашгаа хувааж гишүүддээ өгөхюм гэнэ. Бид хоршоондоо арьс ширээ өгч хоршоо маань бараагаа өгч харилцан туслалцажбайдаг их ашигтай шүү гээд өнөө хүн явчихав.Сүрэн саяын хүний үгийг бодож ийм л учиртай байжээ. Хоршооны гишүүн болчихволашигтай юм биш үү. Гишүүн болчихоод эндээс ахиухан бараа авч цааш нь худалдаж болох юмбайна. Энэ чинь үүсэж хөгжиж байгаа юм. Заавал дэвжих учиртай. Аривхан шиг хувьөгчихвөл нэр нүүртэй ч болно. Түүнийгээ нөхөөд авчиж болох юм байна. Ямар ч гэсэнмэдэлтэй хүнтэй нь уулзаж учрыг сайн мэдье гэж бодоод тэндээсээ гартал үүдэн дээр ньөндөр ачаатай том чийчаан зогсож байв. Ийм унаатай бол мөн сайхнаа. Хаанаас ч гэсэн
дуртай бараагаа яах ийхийн зуур авчирч овоолчихно гэж шохоорхон харж байвал дотроос ньДугар гараад ирэв. Сүрэн мишилзэн инээж-За хүү минь сайн байна уу гэж танимгайрхан асуув. Дугар өвгөний амар мэндийг эржбарааныхаа татлагыг тайлав.-Хүү хаачаад ирэв?-Алтанбулагаас хоршооны ачаа ачаад-Чи ийм сайхан том тэрэгтэй болоо юу?-Хааяа үүгээр ачаа бараа зөөдөг юм.-Сайхан эдээ! Энэ чинь жижиг тэргийг бодоход олон тэмээний ачаа багтдаг байх даа.-Тэгнээ-Олуулаа явсан уу?-Гурвуулаа-Гурван ийм чийчаанд мөн ч их юм ачсан хэргээ. Юу ачсан бэ?-Дандаа орос нутгийн бараа цай даалимба тамхи чүдэнз-Хүү минь яагаад манайхаар үзэгдэхээ байчихаа вэ?Дугарын царай улайн-Заримдаа завдал болохгүй юмаа.-Тэгнэ дээ. Ахиад явах уу?-Мэдэхгүй-Бид сайхан танилцсан улс орж гарч бай л даа-За очноо-Өнөөдөр завтай бол манайхаар ороорой. Нойр хоолгүй яваа л биз-Би бараагаа буулгачихаад очьёСүрэн түүнийг очих болсонд гэр өөдөө яаран явлаа. Дугар ч ачаагаа түргэн буулгахыг бодов.Тасагын овоон дээр Сүхбаттай хэрэлдсэний нөгөөдөр Насанхүүтэй уулзахад Сүхбат аавээжид нь хэлсэн манайд очсоны хэрэггүй. Хааяа гадуур уулзаж байгаарай гэж гуйсанболохоор Дугар очоогүй билээ. Өнөөдөр эцэг нь ийм сайхан зантай гэртээ оч гэсэн болохоор
ихэд баярлан Насанхүү бид хоёрын явдлыг мэдээд өршөөл хайраа өгөх гэж байгаа юм бишбайгаа гэж санаж ачаагаа тоо ёсоор тушаагаад Сүрэнгийнд очихоор явлаа.Нарийн давчуу гудамжаар морьтой явган хүмүүс нааш цааш зөрөлдөх нь яг л хуучин шигээболовч бүгд л яаруу сандруу юм шиг санагдана. Хүйтэн сэрүүн болохоор ингэж хурдан явдагюм байх даа. Цагийн эрх гэдэг хүмүүсийг айвуу тайвуу яаруу сандруу болгодог байжээ гэхээсДугарын сэтгэлийн үзүүрт хөгшин аав нь бодогдож санаа алдав. Аав минь өдийд ямар янзтайбайгаа бол! Намайг өдөр шөнөгүй харуулдсаар байгаа даа. Аавынхаа ачийг хэзээ хариулжжаргуулах юм бол! Ингэж бодохоос орон нутгаа тэмцмээр санагдавч эндээс явна гэхэдтайлагдашгүй бөх уяатай болсон юм шиг бодогдоно. Насанхүү намайг хараад яах бол.Уулзсангүй сар гаруй болж шүү. Би баахан гөжүүд хүн юмаа даа. Тэр минь гэр орноорооолон очсоны хэрэггүй гэж хэлснээс биш надтай ер уулзахгүй гээгүй шүү дээ. Уулзах бүрцарай нь улайгаад л хачин болчихдог сон. Юу бодож явдаг юм бол. Сүхбатад төдгүй бололтойюм билээ.Дугар бодолдоо автсаар Сүрэнгийн гадаа иржээ.Машины дуугаар Сүрэн хашаанаасаа гарч ирээд гэртээ дагуулан орлоо. Насанхүү түүнийгхарангаа царай нь улсхийгээд бараг зөрөөд гарлаа. Сүрэн түрүүлж ирээд хоол авчрав. Сүрэнхоршооны бараа туруу Алтанбулагийн сонинг асуун лавлаж сайхан хоол айргаар дайлав.-Хүүхээ зав байвал жаахан юм ачаад өгөхгүй юү? Өөрийн унаа хөсөггүй хүн чинь дандаабусдын царай харж байх юм гэж Сүрэн царайчилсан янзтай хэлэхэд-Тэгье тэгье. Ер хэрэг болбол над дуулгаж байгаарай. Би боломжтой завтай байвал танд тусболоод байна гэж Дугар хэлэхэд Сүрэн баяртай бололтой толгой дохив. Хоол идэж зөндөөнайраг уугаад Сүрэнг кабиндаа суулгаад явав. Цэргийн гараашийн ойрхон явахдаа Дугар ийштийшээ харж Дэгээхүү дарга харчих бий гэж маш хурдан явсаар амеркан пүүс хэмээх хөхтоосгон ханан хэрэмтэй байшингийн үүдэнд ирлээ. Сүрэн тэнд ороод хайрцагтай савтай юмгаргаж ирэхэд Дугар хараад суусангүй бараанаас нь ачилцаад гэр өөд нь явахад-Хүүхээ гэрээр дайрахгүй, шууд л манай дэлгүүрт очно шүү гэж хэлэхэд Дугар түүнийгдэлгүүртэй юм гэдгийг одоо болтол мэдээгүйдээ гайхсан боловч заасан газраар нь явсаарөргөн чөлөөний урдтайх олон дэлгүүрийн нэгний үүдэнд зогсов.-Улсын чих урт шүү. Албаны тэргээр хувийн юм ачиж байна гэж ховлох хүн зөндөө бий гэжСүрэн ачаагаа яаран буулгаад-Хүү минь бушуу яв. Манайхаар очиж байвал хөгшин бид баярлаж л байна гэв. Дугар гараашөөдөө яаран явлаа.Сүрэн авчирсан бараагаа харж ийм их юмыг сохор зоосны ч гарлагагүй авчирсандаа баярлаж“Энэ хүү охинд минь санаатай нь үнэн байх. Цаадахь нь ч үүнийгээ харахтай зэрэгдэрвэлзээд байх юм. Тэгэхээр ингэдэг хэргээ. Охиноо Сүхбаттай ханилахыг ядахдаа хойтонболтол хойшлуулж Дугарт сайн юм шиг байж жаал ашигладаг хэргээ. Хоёр хар хүүг эвтэйхэнбайлгаж нэг уяагаар хоёулангий нь уячихаад санаа амар дуртай зүг рүү нь залж байж болно”
гэж боджээ.* * *Сүрэн ийм уран арга сүвэгчилснээ ганцхан эхнэртээ хэлжээ. Түүнээс хойш Дугар тэднийхээрдахиад үзэгдэх болж Сүхбатын хор шарыг хөдөлгөнө. Дугарыг ирэх бүрд Насанхүүгийн аавээж хоёр сүйд болж хүү минь гэж Дугар ч тэдний ачаа барааг нааш цааш нь зөөж өгнө.-Одоо цагт чинь жолооч хүн шиг хэрэгтэй юм ер алга гэж Сүрэн байн байн үглэхэд Сүхбатөөрөө жолооч болбол эдний сэтгэлд улам таалагдах нь гэж бодон энэ тухай хуучны танилДэгээхүйтэй уулзахаар цэргийн гараашид нэг өдөр очив. Түүнийг ирэхэд Дугар тэргээзадалчихсан хөө тосонд хутгалдсан байхыг хараад ой гутсан ч угааж цэвэрлэвэл арилахбайлгүй гэж боджээ.-За дүү хүү ажлаа хийж байна уу? гэж Сүхбат хэдүүний эвгүй явдлаа ор тас мартсан бололтойсайхан загнан асуув.-Сайн л байна гэж Дугар хайнгадхан хариулаад тэргээрээ оролдоно. Сүхбат түүнийг нилээдажиглаж байснаа-Ер нь чиний ажил сайхан ажил байна шүү. Би жолооч болъё гэж боддог боллоо. Ямар вэгэвэл-Сонирхсон хүнд ч сайхан ажил шүү гэж Дугар хайшраг хариулав.-Чийчаан тэрэг явуулна гэдэг бас сүрхий ухаан шүү. Одоо цагт манай улс ийм тэрэг олонтойболж санасан газраа хүрэх болжээ. Хэзээ л Алтанбулаг шиг тийм хол газраас ийм унаагаарачаа бараа авчирч байлаа даа гэж хэсэг сонирхон харснаа-Чи үүндээ намайг суулгаад явдаг ч болоосой гэв.-Суу л даа би ингэсхээд богдын ногоон орд орох гэж байна.-Аа тийм үү? Тэгвэл сууж үзнээ. Энэ чийчааныг явуулдаг болоход амархан уу? Чи ер нь яажсурсан юм бэ?-Нэг орос нөхөр над зааж өгсөн юм.-Тэр чинь энд бий юү-Байхгүй нутагтаа. Би хувьсгалын эхээр нутагтаа байхад ерөнхий сайд Жалханз гэгээнийгзалахаар хоёр орос жолооч очсон юм л даа. Түүний нэг нь Егор гэдэг сайхан зантай залууорос надад зааж өгсөн юм. Эр хүний замын хүзүү урт гэдэг тэр нөхөртэйгээ уулзах чмагадгүй.-Хэлдэг үг. Одоо Зөвлөлт Оростой манай улс ах дүү боллоо. Бид уулзахдаа л уулзана.
-Манай энд хэдэн орос хүн бий. Тэд бидэнд бас заадаг юм.-Мөн сайхнаа! Дугар минь чи над зааж тусал. Би жолооч болохоор шийдлээ. Цэргийн эрдэмсураад ямар дайтах дайсан байгаа биш. Түүний оронд ийм унаа залж жолоодож чадвал улсдаач хэрэгтэй.-Миний заах ч дээ. Зөвхөн л явуулж чадахаас биш нэг юм нь болохоо байчихвал тэгээд л тагзогсоно шүү дээ.-Явуулж чадна гэдэг их эрдэм. Чам шиг болчихвол дээдийн заяа, яваандаа хоёулаа үүнийгчинь морь мал шигээ эдэлж сурна. Өвгөн чинь одоохон цэргээсээ чөлөө аваад ирье. Чидургүйцэхгүй биз дээ.-Хаанаас даа. Зан зангаа мэдэлцэх улс нэг дор байвал ч бас сайхан.Сүхбат Дэгээхүүтэй уулзахаар дотогшоо орохдоо үүнтэй хамт байвал ядахдаа Насанхүүтэйнууцхан уулзаад байдгий нь мэдэж болно гэж боджээ.Дугар тэр өдөр цэргийн хуаран богдын орд цэргийн яамаар хэдэн удаа хүн хүргэж өгөөдоройхон ажлаасаа бууж нүүр гараа угааж хувцсаа сольж өмсөөд байрнаасаа гарахад хамтбайдаг хоёр нөхөр нь юундаа ингэж яаран явсныг мэдсэнгүй.Дугар урьд өдөр нь Насанхүүтэй уулзаж хэлэлцсэн ёсоор хамт ший үзэхээр ийн яаран явсаарболзсон газраа ирж хүлээв.Өргөн чөлөөний ард байх народный дом хэмээх оросын байшинд хувьсгалт залуучуудынэвлэлийн гишүүд ший тоглодог болсон бөгөөд Насанхүүгийн үүрийн гишүүд голчлон тоглохучир түүнийгээ үзүүлэх гэж Дугарыг урьсан юм байжээ. Насанхүү шинэ гишүүн учиродоогоор ший жүжигт оролцоогүй байлаа.Ший дуулах өндөр байшингийн үүдээр гоё хувцсаа өмссөн олон хүн цугларан шинэ тутамгарч олны сонирхлыг ихэд татсан шийний тухай шуугилдан ярилцана. Дугар тэр олон хүнээсонцгойдуухан зогсоод Насанхүүг харсаар байлаа. Хүн нэмэгдэн ирсээр бүрий болох үедНасанхүү Сүхбаттай хамт ирлээ. Сүхбат их л сайхан загнан-Би өглөө чамтай уулзсаны дараа наагуур цаагуур хөөцөлдөн байж арайхийж зөвшөөрүүлэв.Хоёр гурван хоногоос чам дээр очно гэв. Дугар хэдийн дурамжхан байсан ч албааринээмсэглэн-Ямар амархан амжуулаа вэ? Цуг байхад таатай байна гэв. Хүмүүс дотогшоо орсоор байсантул тэр гурав ч оров. Байшингаар пиг дүүрэн хүн сууж дуу шуугиан ч их ажээ. Олон лаазэрэгцүүлэн барьсан нь зулын хорин тавны шөнө шиг санагдана. Дугар урьд нутагтаа байхадзул сарын хорин тавны шөнө айл бүхэн мөсөн дэнлүүнд зул шатааж гаднаа тавьдаг нь ингэж лярайж байдаг сан гэж бодоод аавыгаа бас л дурсав. Насанхүү хоёр хархүүгийн дунд суусанбөгөөд хэнтэй нь ч юм ярьсангүй. Дугар түүнийг Сүхбаттай цуг ирсэнд дурамжхан байсанбөгөөд энэ хүүхэн бас Сүхбатад хэлж дагуулж ирж л дээ. Тэрий нь мэдсэн бол хэрэггүй
ирлээ. Ер нь ойрдоо надад дургүй юм шиг болж уулзах гэхээс зугтаад байх болсон юм. Аавээж нь ятгаж загнаад Сүхбаттай суулгахаар шийдсэн байлгүй гэж бодон дүнгэнэлдэн шуугихолны шуугиан дунд толгой ганзагалан сууна. Хурсан олон шуугилдахын зэрэгцээ бие биеэичгүүргүй ширтэлцэн нүдээрээ дохилцон жуумалзахыг харсан Дугарын дургүй хүрч яасанаальгүй савсаг улс вэ? гэж бодов. Зэгсэн удаж байгаад ший эхлэв.-”Сандо амбаны харгис явдал” гэдэг ший гэж Насанхүү Дугарт аяархаан шивнэхэд бүлээнамьсгал нь чих ирэвгэнүүлэв. Дугар түүнийг ийн тал өгсөнд баярлан нүдний булангаар сэмхарвал Сүхбат хүүхэнд наалдан сууж үе үе чихэнд нь юм шивнээд байхаар Дугарын дургүйхүрч цоохор нүүрэн дундуур нь дэлсээд авмаар санагдав. Дугарын зэвүү хүрч байн байн тэрхоёрыг хулгай нүдээр ажиглан үймэрсээр үг шийний учир явдлыг ч ухаарсангүй. Хүмүүс үеүе нирхийтэл инээлдэхэд яасан юм болдоо гэж гайхан өндийж харна.Насанхүү алчуураа унагааж авах гэж бөхийхдөө Дугарын өвдөг дээр дарахад Дугар харанхуйгдалимдуулан түүний гарыг илбэл Насанхүү халуу оргисон гараараа Дугарын гарыг чангаатгаснаа тавихад Дугар баярлан энэ чинь над муугүй бололтой цаадах нь нойтон хамуу шигсалалгүй дагаж ирсэн биз гэж боджээ.Олон хүний инээдэм шуугиан дундуур ший дуусаж хүмүүс гарцгаалаа. Гадаа пад харанхуйхохилзуур хүйтэн салхи хүүгиж байлаа. Насанхүүг хоёр хархүү үг дуугүй дагав. Дугарындотор аягүй юм бодогдож Насанхүү минь үүнийг дагуулаад гэртээ орчихвол яана гэхээс яс ньхавталзана. Тэр гурав бие биедээ уурласан юм шиг үгийн солиогүй явсаар Сүрэнгийн үүдэндирлээ.-За та хоёр буц даа гэж Насанхүү хэлээд хаалгаа тайлан бушуухан орж түгжихэд Сүхбатухасхийснээ түгжээтэй хаалга самардан-Мөн ч маягтай амьтан шүү. За яахав. Удахгүй эхнэр минь болчихоор ингэж гудамжинд орхижбайхыг нь үзэх юмсан. Ухаандаа чамаас ичиж байгаа санаатай юм биз дээ гэв. Дугарбитүүхэндээ Насанхүүд баярлан юм ч хэлсэнгүй.* * *Дэгээхүү Сүхбатыг өрөөндөө дуудаж авчраад зальтайхан янзтай харж байснаа-За хө сурах янз байна уу? гэж асуув.-Оролдоод байвал бололгүй дээ. Уг нь ч хөө тосонд холилдсон заваан ажил байна шүү гэжинээн хэлбэл Дэгээхүү царайгаа төв болгож-Тан шиг торго дурданд хөлбөрч өссөн хүнд ч таарамж муутай ажил шүү. Гэвч машин техникгэдэг бол манай улсад шинэ тутам хөгжиж байгаа чухал тээвэр, түүнийг доодод үзэж хэрхэвчболохгүй гэхэд Сүхбат түүнийг албаны чанартай ихэмсүү яриад байхаар нь угийн сайн танилбишийн дээр өөрийн нь дарга болохоор юм ч хэлсэнгүй.-Тэгээд Дугар чамд юм зааж байна уу даа.
-Яахав дээ, мэддэгээ л хэлж өгөх юм,-Цаадахь чинь манай урдаа барьдаг хүний нэг-Тийм ээ-Та хоёр хэзээний танил уу?-Баруун замын байлдаанд цуг явж байгаад танилцсан юм.-Тэгвэл ч өө зайгүй анд нөхөд байх нь ээ-Уг нь тийм л байсан юм-Одоо яасан гэж?-Танд юугаа нуух вэ? Миний сүй бэлэг тавьсан хүүхэнд санаатай байдаг юм. Тэгээд бид хоёржаахан түнжин муудсан юм.-Ухай чи чинь сүй бэлэг тавилцаад л хуучны ёсоо тавиагүй хэвээр байгаа юу?-Манай эцэг л сүй бэлэг тавилцсан юм л даа-За тэр ч яахав. Дугар ер нь ямар янзын хүн бол?-Мэдэхгүй юм даа. Их л сайн бууддаг хүн. Хувьсгал гарах үед л нэг оросоор чийчаанжолоодох сургууль заалгасан гэж ярьдаг юм.-Хаана тэр вэ?-Жалханзыг барон авчруулахаар хоёр орос явуулсан юм гэнэ билээ.-Мөөн мөн, тэр чинь тэгвэл цагааныхантай сүлбээтэй байсан байх нь ээ.-Тийм ээ, тэдэнтэйгээ явж байгаад л манай талд орсон бололтой юм билээ.-Би сэжиглээд байдаг юм. Юмыг яаж мэдэхэв. Цаанаа муу санаа агуулаад хувьсгалын ажилдсаад хийж байхыг хэн байг гэх вэ?-Ёстой ёстой.-Миний тухай юм ярьж байх юм уу?-Таныг Хатанбаатар, Хасбаатар хоёрын цэрэгт явж байсан хүн гээд л нэг удаа ярьсан.Түүнтэй хамт байдаг нэг нөхөр бас тиймэрхүү юм ярьж түүнээс уламжлаад яагаад хоёр зэрэгтийм хол газар явж дайсантай тулж явсан юм бол гэж Дугар их л эргэлзсэн бололтой байдагшүү.
-Би Хасбаатар жанжинтай явсан нь үнэн. Харин Хатанбаатарын цэрэгт байсан гэдэг нь шалхудлаа. За тэр ч яахав.-Намайг тантай нэг нутгийн юм уу гэж бас асууж байна лээ.-Тэгэхээр нь чи юү гэв.-Үгүй танил юм гэсэнДэгээхүү дарга Дугарын тухай юунд нь ингэж асуусны учрыг Сүхбат мэдсэнгүй гайхан харвалДэгээхүүгийн ухаантай сэргэлэн нүд түвшин сайхан царай нь ер хуучин хэвэр байлаа.-За явдаа, цаадахаа битүүхэн ажиж байхад гэмгүй юм шүү. Ер нь ямар янзын хүн болохыгтаних нь чухал. Одоо үед гаж буруу санаатан зөндөө бий болж нам засагт хар буруу санахболж байна шүү гэж Дэгээхүү захихад Сүхбат, Дугарыг дарга нь ийн сэжиглэсэнд гайхсанболовч битүүхэн ул мөрий нь шагайж түлхчивэл миний амьдралд хөндлөнгөөс хөл дүрэххүнгүй болно гэж бодов.* * *Урьд шөнө анхны цас оржээ. Дугар босож нэвсгэр цас дарсныг хараад жихүүдэс хүрэв. Хамтнэг байранд байдаг хоёр нөхөр нь тавтайхан унтаж байлаа. Тэр гурав ээлжлэн өглөө босожцайгаа чанадаг тул Дугарын босож цай чанаж байтал Сүхбат орж ирээд гутлынхаа уланднаалдсан цасаа арилгаж-Өвөл боллоо доо гээд тэдний байрны салхи сийгэх цоорхойг ажигч нүдээр харав. Ажиламьдрал мэдэхгүй гурван эр хүний байр ямар тохитой байхав дээ. Дугарын хоёр нөхөр дулаанхэвтэрт хоргодон хэвтсэнээ бослоо. Сүхбат зүг бүрээрээ утаа саагих хуучин муу төмөрзууханд гараа ээж сууснаа-Энэ хүйтэнд чийчаан тэрэг маань гадаа цасанд дарагдаад хөлдөж сүйд болдоггүй юм уу?гэж асуувал-Бидэн шиг бээрэг юм бишээ гэж нэг нөхөр нь хэлээд амаа урагдтал эвшээж цэвэрхэнцэмцгэр хувцастай Сүхбатыг атаархах янзтай харж хуучин муу сармай дээлээ яаран өмслөө.Сүхбат гурван нөхрийнхөө өглөөний цайнаас амсаж хамт ажилдаа гарав. Дэгээхүү, СүхбатыгДугарын дагалдан болгосон учир Дугар мэдэх юм бүхнээ заахад Сүхбат хэдий сурах санаатайбайвч хөө тосонд холилдохоосоо дур гутан баахан цэмцгэрдүү байдаг ажээ.Цас өглөөний наранд хайлмагтан шавар шавхай болж уур савсана.Дугар Сүхбаттай хамжин доожоо асаах гэж байтал Дэгээхүү ирж,-За хө Дугар баруун дамнуургачны төмрийн дархнаас морины тах аваад цагаан хуарандцэргийн аж ахуйд хүргэж өг гээд нэг бичиг өглөө. Дугар тэр бичгийг өвөрлөөд Сүхбатыгсуулган шинэхэн цасан дээгүүр сонихон мөр гарган явлаа. Давчуу нарийн гудамжаар
дохиогоо орилуулан явсаар нэг гудамж руу ортол урдаас нь яваа олон үхэр тэрэгтэй тулгаранбултаад гарах гэтэл овгор шороо түс хийтэл мөргөж хажуу тийшээ холби үсрэн хэд хүчтэйпаржигнасанаа паг болчихов. Дугар буун харайж опутаа сөхөж үзвэл, эвдэрч салсан юмхарагдсангүй. Асаах гэж хичнээн оролдоод чадсангүй. Сүхбат ичсэн бололтой машинаасаагарсангүй суусаар байлаа. Дугар мэддэг хэдэн утас эрэг шургаа үзээд эвдрэлийг олсонгүй.-Ингэж гудамжны бөглөө болох гэж яана гэж Сүхбат сэтгэл нь зовсон юм уу? Тавласанмаягтай хэлэхэд-Сүхбатаа! Та буцаад явахгүй юу? Кононов гуайг авчрахаас нааш хөдөлгөж чадахгүй нь шигбайна гэж Дугар хэлбэл Сүхбат бушуухан бууж ойрхон явж байсан хөлсний морин тэргэндсуугаад явав.-Хай зам тавь баа! гэж дооглосон дуу гарлаа. Дугар эргэж харвал хөлсний морин тэрэг тулжирсэн байв. Дугар тэргээ оролдон юу ч хэлсэнгүй. Өнөө тэрэгний эзэн жаал зогсож байснаахажуугаар нь дайрчих шахан шүргээд өнгөрөхөд Дугарын зэвүү хүрч дохиогоо чангадуугаргатал өнөө хүний морь огло үсрэн давхив.Дугар урьд нь ингэж хээр гадаа саатан сууж үзээгүй бөгөөд чухам юу нь эвдэрснийг чмэдэхгүй тул дэмий оролдоод улам эвдчих магадгүй гэж бодоод оролдсонгүй Сүхбатыгхүлээв. Ингэж мунгинаж байхыг Насанхүү харвал дооглох байхдаа гэхээс хөлс гарах шигболж асаах санаатай дахиад оролдов. Машиныхаа доогуур нь ч орж үзэв. Ийн оролдсоорнүүр амаа хөө тосонд хутгаж хүн харахын янзгүй болгосноо мэдсэнгүй. Хажуугаар ньөнгөрөх хүмүүс шоолсон бололтой инээвхийгээд өнгөрөхөд бүр ч бачимдан дэмий л харавчСүхбат нь бараа ч алга.-Үгүй энэ чинь юу вэ гэх дуу гарахаар Дугар толгой өндийн харвал хэдэн дэгжин харцуулойрхон зогсож байлаа. Тэд Дугараар элэг доог хийх янзтай бие биеэ нудран-Чийчаан тэрэг гэдэг чинь ингэж гудамжны бөглөө болж байдаг юм уу? гэж нэг нь хэлэхэд-Чиглээд ирсэн чийчааны чих нь мултраад унаваа гэдэг болоо шив дээ гэж таахгар хархүүхэлбэл бусад нь адуу янцгааж байгаа юм шиг инээлдэн-Нээрэн чих нь мултраад уначихаж хараач та минь. Хажуу тийшээ ямбийгаад гэцгээхэд Дугартэдний өөдөөс зоримог харж-Та нөхөд улсын тэргийг юунд шоолно вэ? Та нарын модон тэрэгний мөөр нь мултарч гол ньхугардаггүй юу гэвэл-Хүүе эзэн нь байна. Яасан аймаар амьтан бэ? Нүүр амы нь хараач! Золигт гаргасан юмболов уу гэж тэд улам өдөхөд гудамжинд явсан хэрэгт дуртай хүмүүс тойрон бүчив.Дугар хүнд муу хэлүүлж доромжлуулахыг хэзээ ч хүсдэггүй учир танхай залуус рууманебилиа барин ухасхийвэл тэд пижигнэлдэн инээлдсээр зугтав.
Сүхбат явсаар эргэж ирсэнгүй бага үд болов. Түүнийг хэл хүргээгүй юм болов уу гэхээс зэвүүхүрч байсан ч тэргээ орхиод явчиж чадсангүй хүлээгээд л байв. Тэргээ асаах гэж байн байноролдовч ер хөдлөх шинжгүй болохоор амьд амьтан болбол тархин дундуур нь татаад авмаарсанагдана.Машин дуугарав. Дугар баярлан харж байтал гудамжны булан тойрон нэг машин гараадирлээ. Дугар тосон хэд алхсанаа больж хүлээж байтал тэр машин дэргэд нь ирээд зогсооходКононов хэмээх янхир том биетэй эрүүндээ шар сахалтай дөч орчим насны орос гарч ирлээ.Хойноос нь Дэгээхүү гарч ирснээ дэргэдүүрээ яваа хүн амьтнаас огт зовсон шинжгүй-Иш мөн бүтэлгүй амьтнаа. Юугаа харж яваад энэ довыг мөргүүлчээ вэ? гээд загнав. Дугарсэтгэл нь зовж тос болсон гараа үрчсэнээ машины нь нямбайлан үзэж байгаа Кононов өөдөнгийж чухам юу нь болохоо байсныг мэдэх гэж бодов. Кононов нилээд удаан үзэж байснаакарбюраторыг нь салган авч үзсэнээ толгой сэгсрэн-Бензин хөвүүр чинь цоорсон байна гэвэл-Ээ мөн дүүрсэн амьтан. Чи ч улс төрдөө ингэж л ажил хийнэ дээ. Санаатай эвдсэн байлгүйгэж Дэгээхүү дахин омогдоход Кононов ялдамхан инээмсэглэж-Дарга минь ийм эвдрэл хэнд ч тохиолдож болно. Хир баргийн хүн мэддэггүй юм гэснээөөрийнхөө машинаас шинэ бензин хөвүүр авч тавьж өгөөд асаав.-За бушуул! Өглөөний өгсөн үүрэг биелүүл гэж Дэгээхүү тушаагаад машиндаа суулаа.* * *Уяа гогцоо нь олдохгүй сонин хайр дурлал Дугарыг удтал зовоосоор байлаа. Насанхүү нэгэнбодлын түүнд сайн ч юм шиг нэгэн бодлын муу ч юм шиг уулзан учирч учир зүйгээ ололцьёгэж хөөцөлдөхөөр царай өгөхгүй зугтаад байдаг мөртөө заримдаа ажил дээр нь хүрч ирээдуулздаг, хайр сэтгэлийн тухай ярих гэхээр аль болохоор булзааруулаад байдаг байлаа. Аав ээжнь ч бас сайн хэвээр. Сүхбат Сүрэнгийхээр орж гарсан хэвээрээ Дугар Сүхбатаас альболохоор нуугдан булзаад Сүрэнгийнд очиход Сүхбат түрүүлж ирсэн байх юм уу эсхүл барагцуг шахам ирэх учир Насанхүүтэй уулзах боломж олгодоггүй ажээ. Насанхүү ажил дээр ньирэхдээ Дугартай ч уулзах гэсэн юм уу Сүхбаттай ч уулзах гэж ирдэг алин болохыг мэдэхгүйхоёулантай нь уулзаж голцуу аавынхаа зараалаар Дугарыг ачаа бараа зөөлгөхөөр ирэх бөгөөдСүхбат дандаа цуг явалцдаг байжээ. Дугар заримдаа бүтэл муутайхан дурлалдаа гомдонгуньж би ер нь бүтэхгүй юм санаж сэтгэлээ зовоож явахын хэрэг юү билээ. Энэ хүүхэнСүхбаттай суух нь дамжиггүй. Эд цаагуураа ярьж тохирсон болоод л ийм санаа амар байдагбайх. Сүхбат ч намайг хялайж үзэхээ өнгөн дээрээ болисныг бодоход зайлбаргүй тиймболлоо. Би л тэвчээргүйдээ сайн нөхрийнхөө хүүхэнд сээтэн хаяж эр хүний нүнжиггүй ажилхийсэн гэж бодох авч Насанхүүг бодохгүй сэтгэл амар байх цаг нэг ч байхгүй. Тэр гоохүүхний гэгээн сайхан дүр өдөр ч шөнө ч үргэлж бодогдон шаналгана.Янаг хайр гэдэг хүнийг яаж ч мэдэх хүчтэй зүйл билээ. Дугар хүн болсоор хайр дурлал гэдэгхичнээн хүчтэй юунд ч саатдаггүй юу ч хориглон зогсоож дийлшгүй зүйл болохыг ойлгожээ.
Тоост хорвоод амьд явах амьдралын замын ид цэцэглэн буй үед учирсан гоо сайхан бүсгүйгшунан мөрөөдөх, хүсэмжлэн дурлах энэ нэгэн илбийн үзэгдэл мэт учир олдохгүй зүйлтүүнийг шаналган зовоосоор хоол унднаас нь бараг гаргаж сайн нөхрөө гэж өрөвдөн хайрлах,орчлон хорвоод чухам юу болж байгааг ухаарах сөгөө ч байсангүй гагцхүү нар гарч өглөөболох нар шингэж шөнө болохыг л муухан гадарлаж ухаан дүйнгэ аятай болж бүхий л санаабодол нь тэр нэгэн хүүхнийг бодохоос өөр юуг ч сэтгэж чадахаа байжээ. Залуу насны хайрдурлалын галд шатан хүний жам ёсны тэрхүү нэгэн амтат дарсанд гүнээ согтуурсан хөөрхийхархүү юм бүхнийг сайнаар бодож Насанхүүтэй ханилан суухгүй л юм бол амьд явахын чхэрэггүй мэт санагдах удаа ч бий. Түүний тийнхүү хайр дурлалдаа мансууран буйг цэргийнгараашийнхнаас ганцхан л Сүхбат мэдэж өөрийн амьдралын замыг нь хөндийлөн ухажбайгаад үнэхээрийн зэвүүцэх боловч бүтэхгүй юмаар ийн үхэн хатан хөөцөлддөгт ньзаримдаа өрөвдөнө. Насанхүүгийн аав Сүрэн, Дугарыг охинтойгоо сайн юм шиг байлгаж түрзуур ашиглаж байгаад чамайг бие дааж тэрэг барьдаг болохоор Дугар аяндаа хэрэггүй болжирэх жилээс хуримыг чинь хийнэ. Тэр болтол чи Насанхүүгээс хөндий юм шиг байгаарай гэжярьж тохирсон болохоор Насанхүүгийн талаар сэтгэл зоволтгүй болсон ч түүний нарийнучрыг мэдээгүй Дугар хүүхэнд улам л шунан дурлаж байхад нь ийн өрөвдөх авч чадалгүймөртөө давилуун сэхүүн зантайд нь бас дургүй хүрнэ. Сүхбат Сүрэн хоёрын ашиг хонжоохарсан энэ тохиролцоог Насанхүү ч мэдэхгүй билээ.Цас бургинасан зэврүүн орой Дугар Сүрэнгийнд очиход Насанхүү байсангүй хоёр хөгшинхуучин зангаараа сайхан загнаж хоол унд өгчээ. Эхийнх нь яриагаар бол Насанхүү эвлэлийнсургуульдаа явсан бололтой. Дугар тэднийд их саатсангүй. Насанхүүгийн очдог залуучуудынэвлэлийн гишүүдийн хурал хуй хийдэг байшин өөд явсаар дэргэд нь очиход олон хүншуугилдаад байв. Амдаж байгаад заавал уулзъя гэж бодож алсханаас харуулдав. Нэгэнтөвлийн дунд сарын хорьд болохоор зэгсэн хүйтэн. Халанхай дээлтэй Дугар гадаа удаанзогсохын янзгүй байлаа. Гэсэн ч хайрын халуун илч түүнийг өвлийн хүйтнээс хамгаалсанбололтой дагжин чичрэхийг юман чинээ бодсонгүй тэр хавиар холхисоор бүрий болох үессэтгэлийг нь уяж байсан байшингийн үүд нээгдэж олон залуус шуугилдан гарч ирлээ. Хэдэнхүнтэй цуг гэр өөдөө явахад хойноос нь бараадав. Цуг явж байсан хоёр хүн Насанхүүгхашааны нь ойролцоо хүргээд буцахад Дугар тэдний хажуугаар хурдан хурдан алхалсаарНасанхүүг хаалган дээрээ очиход арайхийн гүйцэж-Насанхүү! гэж аяархан дуудвал, хүүхэн цочин эргэж харснаа үдшийн сүүмгэр гэрэлдДугарыг таньж-Өө та байсан юм уу? Хойноос хүн хөөгөөд байхаар учиргүй их айлаа гэж шивнэв.-Би тантай уулзах гэж л хөгөө чирч яваа нь энэ-Та манайд орохгүй юу-Саяхан ороод гарсан. Хоёулаа ийшхэнээ жаал явах уу?Хүүхэн хаалганыхаа сураар оролдож байснаа хөндийрч Дугарыг даган явлаа.-За тэгээд сонин юу байна даа гэж Насанхүү асуув.
-Гэлдэрч л байна гэж Дугар хэлэхэд-Овоо доо гэж Насанхүү инээв.-Насанхүү минь намайг хичнээн их зовж явааг та мэдэхгүй юм даа.-Та ямар зовлонд учирсныг би яаж мэдэхэв дээ-Надаар битгий тогло л доо. Ингээд л сэтгэл санаагаа зовоогоод яваад байх уу? Шийдтэй үгээхэл л дээ. Ганцхан үг л хэл. Тэр үг чинь над нэг бол амьдрал нэг бол үхэл болно.-Та тун ч цэцэн цэлмэг үг хэлэх юм. Үнэндээ таны хүсэж нэхээд байгаа зүйлд юу гэжхариулах билээ. Надаас чухам юу шаардаад...-Шаардах ч юу байх вэ. Танд хичнээн хайртайг мэдэхгүй юм бол миний ингэж явдаг ч дэмийюм биш үү дээ.-Өөрөө л мэдТэр хоёр дуугүйхэн явсаар л байв.-Одоо хаачих юм бэ? Би харьяа гэж Насанхүү хэлэхэд Дугар түүнийг дагаад эргэв. Бас л юмярьсангүй явсаар хашааны нь гадаа ирэв.-За ор доо даарчихана гэж Дугар санаа алдан хэлээд Насанхүүгийн гарыг нь атгав. Насанхүүгарыг нь халуу оргитол атгаад-Яв даа. Шөнө орой ганцаараа гадуур явсны хэрэггүй шүү гэв.Дугар хүүхний гоолиг нуруугаар тэвэрч хүйтэн хацарт нь хацраа нааж шов хийтэл үнсвэлНасанхүү хөндийрөн-Боль боль. Хүн харвал муухай шүү дээ. Ингэж байтал аав гараад ирвэл яана гэж гараабушуухан татав.-Би явлаа гэж Дугар хэлээд хэд алхсанаа эргээд харвал Насанхүү оролгүй зогсоод байхаар ньюм хэлэх нь үү гэж бодон эргэх гэтэл хаалгаа түчигнүүлэн балбахаар нь харанхуй гудамжөгсөөд ширүүхэн алхав. “Энэ хүүхэн нэг л эргэлзээд байна даа. Аргагүй бизээ. Миний нэхэжшаарддаг ч буруу юм шүү” гэж бодон явахад өмнөөс нь хүйтэн салхи исгэрэн үлээж байсан чдаарснаа мэдэлгүй байрандаа ирвэл хамт байдаг хоёр нөхөр нь хүлээсэн бололтой ороодирэхтэй зэрэг-Чи чинь хаашаа алга болдог хүн бэ? Танай нутгаас яваа гэж нэг хүн ирсэн. Үгүй нутгаасчинь ирсэн хүн тэр хүнээр хэлүүлсэн юм байх. Аавын чинь бие муу гэнэ. Ирж уулз гэжхэлүүлсэн юм байх гэцгээв.Аав нь гэнэт бодогдож дотор нь пал хийв. Хайрт аавыгаа бүр мартсанаа санаж зүрх нь
булгилан цохилж үг ч хэлж чадсангүй хэсэг сууснаа.-Тэр хүн эргэж ирнэ гэсэн үү? гэвэл-Юм хэлээгүй гэж нөхөр нь хэлэв.Төрж өссөн бор гэр нь юунаас ч илүү хайртай аав нь гэнэт санагдахтай зэрэг аав нь байхгүй чболсон юм уу гэх аймшигт бодол төрж буянтай аавыгаа газрын мухарт мартаж орхиод хувийнжаргал хөөж явдаг би ч мөн мунхаг хүн юм даа гэж бодохоор гол горойж тэр шөнө дутуу хагаснойртой унтаж өглөө эртлэн босож, Дэгээхүү даргад учир зовлонгоо тоочин хэдэн өдрийнчөлөө гуйхад дээд даргатайгаа ярилцъя гэжээ.Түүний зовлонг сайн мэдэх хоёр нөхөр нь дээгүүр доогуур хөөцөлдөн байж гурав хоногийндараа арваад хоногийн чөлөө олдож төрсөн нутгийн зүг өвлийн жавар сөрөн морины жолоозалсан билээ.* * *1923 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө. Нарсан модон хаалга чахран дуугарчгаднаас Сүхбат бөөн уур цангийн хамт орж ирээд Дугар болон түүний хоёр нөхөртэй золгов.Боргил гурван эр цагаан сар болно гэж хувьдаа л бэлдэж хэд хоногийн өмнө Дугарынхөдөөнөөс авчирсан цагаан тос хагачин дээр нь хэдэн ширхэг нанжин чавга мөсөн чихэровоолон таваглаж өглөө эрт босож банш чанаж гурвуулаа цай хоол ууж идэн ганц шил архизадлан ууцгааж гадагшаа айл хунараар орох гэж байтал Сүхбат тийн иржээ. Сүхбат шившинэхэн хүрэн торгон гадартай хурган дээл дээр ногоон бажгар дурдан бүс ороож булгахадсан нарийн цагаан эсгий тоорцог хазгайдуу тавьж хөлдөө шагай зулаг дээрээ ногоонсарьсан угалзтай хар булгааран гутал өмсөж хормойгоо ярсхийн ухаа торгон өмдөө илгаргасхийн урт цагаан соруултай гаансанд янлуйтай ногоон дүнс нэрэн нөхөдтэйгээтамхилаад-Хуучин цагт эхлээд лам багшдаа очиж золгодог байсан бол манай хувьсгалт ёсонд хамт ажилхийдэг нөхөд маань хамгийн чухал болохоор та нөхөдтэйгөө золгохоор ирлээ гээд тэднийөгсөн зөөг цайнаас ууж хөрсөн банш үмхлэн-Дугар бид хоёр эртний танил бас нэг ёсондоо миний багш болохоор хамгийн түрүүнзолгодог нь зүй биз дээ гэж инээмсэглэн сайхан загнана-Та нөхөд ч гадуур гарч айл хэсэх гэж байх шив дээ. Хамтдаа гарцгаая гэж Сүхбат гаансаатүрийлэхэд тэд ч байшингаасаа гарцгааж хоёр нөхөр нь салж явлаа.-Дугар минь хоёулаа юуны өмнө Сүрэн гуайнд очиж золгоно гэж Сүхбат хэлээд алхахад Дугардуугүйхэн л хойноос нь дагав.Шиний нэгний өглөө нар тунгалаг салхи тогтуун байлаа. Гудамж зээлээр дагтаршсан цас,мөсөн дош болж эвгүй гишигвэл хальтарч унамаар ажээ. Дэлийг нь сумлан зассан тарганморь уначихсан баян чинээлэг хүмүүс хөлдүү газар хальтрахаас айлгүй мориныхоо хатир
жороог гайхуулан давхиж өнгөрнө. Бас хөлсний морин тэргэнд суусан, хүүхэд шуухдаахөтөлсөн үүрсэн тэвэрсэн явган хүмүүс хөлхөлдөн голцуу цагаан баадантай юм барьцгаанявах нь хүрээнийхэн бүгдээрээ л ах дүү таньдаг айлаараа орж цагаалахаар гарцгаасанбололтой. Баярлаж хөөрсөн энэ олон хүнийг хараад Дугарын цээж бачуурч гунин гутах ньулам их боллоо. Хориод хоногийн өмнө өртөө улаа хэрэглэн яаран давхисаар төрсөн нутагтааочсон боловч халамжит аавтайгаа уулзаж, халуун царайгий нь харж сайхан үгийг нь дуулах аздутсан байжээ. Түүнийг очихоос бараг сарын өмнө аав нь гэнэт муудан гүрэм ном уншуулжарга засал хийлгэсэн боловч хүнд өвчин нь ер илаарь болсонгүй хүүгээ ирэхээс долоохоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байжээ. Гуниг зовлонд учирсан өнчин хүүгтайтгаруулах гэж сайн санаат нутаг усныхан нь сургамжит сайхан үг урсган аавын нь захисанүгийг хэлж хамт зовон шаналж уй гашуугий нь хуваалцжээ. Дугар хэдэн өдрийн турш уйлжунжин элгээ эмтлэн энэлэн шаналсаар гэгээний хүрээ орж эцгийнхээ хойдохыг уншууланбуян үйлдээд хэдэн мал гэр орноо худалдаж аавынхаа цахиур буу, үндсэн аяга, хэт хутга зэрэгхэрэглэж эдэлж байсан жаал зугаа юмыг нь авч нийслэл хүрээнд буцаж ирсэн юм. Үе үеаавыгаа бодон гунихарч нулимс унагахад хамт байдаг хоёр нөхөр нь ялангуяа Сүхбат их лсургамжлан тайтгаруулахыг оролдох болсонд Дугар сайн нөхөртөө ямар муухай юмхийсэндээ гомдоно. Уй гашуудаа болоод Насанхүүтэй ч уулзсангүй. Дугарт бодох санах юмбайхгүй юм шиг болж үргэлж л санаа алдан аавдаа элбэрэл журмыг сахиж чадаагүй адгийнмуу хүн гэж өөрийгөө зэмлэнэ. Өнөө өглөө ч бас л тийм их уй гашууд унан уруу царайлжявахыг ажсан Сүхбат түүнийг үнэн санаанаасаа биш ч гэсэн тайтгаруулахыг бодож-Чи минь золбоотой хийморьтой бай л даа. Эцэг хүүгийн элбэрэл гэдэг ингэж гонсойн гутажявахыг хэлэх бус сайн эцгийн нэрийг хадгалж чадахаар амьдрах хэрэгтэй шүү дээ гэв. Нээрэнч тийм байх уйлаад унжаад хөөрхий минь босож ирэх биш дээ. Аавынхаа захиснаар олондоотус болж улсдаа хүчээ өгч явъя гэж бодов.Айл бүхэн хашаа хаалган дээрээ хийморийн цагаан дарцаг хатгасан харагдана. Сүхбат Дугархоёр явсаар танил болсон том хүрэн хаалганы дэргэд ирлээ. Хэзээ ямагт түгжээтэй байдагявган хаалга нь онгорхой байсан тул тэд шуудхан орлоо. Хашаан дотор гоё эмээл тохсон, зүснийлсэн гурван сайхан морь уяатай байв. Эднийхэн айл хэсэхээр хөдөөнөөсөө авчруулсанбололтой. Их таван ханатын тотгон дээр гурван жижиг мөс тавьсан нь наранд гялтганана.Сүхбат түрүүлэн орлоо. Банш бууз, хүж арц, айраг цагааны сайхан үнэр хан хийв. Гэрээрдүүрэн хүн. Дугар Сүхбатыг дагаж хүмүүсийн амрыг эрэн хадаг барьж золгов.-Сар шинэдээ сайхан шинэлэв үү?-Онд мэнд тарган тавтай оров уу?-Таны тэнхээ сайн уу?-Даага далантай, бяруу булчинтай өлзийтэй сайн оров уу гээд л олон хүн ам амандаашаагилдан мэнд амраа мэдэлцэн эртний уламжлалт бэлэгтэй дэмбэрэлтэй үгс гэр дүүрэнөрнөв.-Хүүхдүүд, дээшээ дээшээ гэж Сүрэн хэлж Сүхбат, Дугар хоёр ахисаар баруун хоймор гарчсуулаа. Дугарын нүдэнд юуны өмнө Насанхүү тусав. Насанхүү түүнтэй золгохдоо царай нь
улайж доошоо харсан билээ. Насанхүү гоёсон гэдэг жигтэйхэн. Ёстой л лусын дагина шиг,үүлэн цэнхэр өнгөтэй дугуй хээтэй үйтэнхуар дээл өмсөж, сувдан зүү энгэртээ хатгажээ.Үсээ гурваар даран сүлжиж зааны ясан савх шиг нарийхан цагаан хуруундаа алтан бөгжзүүсэн нь гялалзана. Царай зүсийн өнгөлөг, сайхан, хувцасны сайхан хоёр мөн ч дүйжээ. Биийм сайхан хүүхэнд дурласан юм шүү дээ. Гэсэн ч бүтэхгүй байхдаа гэхээс Дугар өөрийнэрхгүй санаа алдав. Баян чинээлэг энэ айлд цугласан хүрээний ганган дэгжин улсын доторхамгийн бүдүүн баараг хувцастай байгаадаа Дугар ихэд ичэнгүйрэн доогуур харсаар суужээ.Сүрэнгийн гол шүтээн улаан сахиус, лхам, бурхан багшийн өмнө хэд хэдэн том мөнгөнцөгцөнд зул асааж бурхнаас хоёр тийш дөрвөн эвтэн, хорол, шамбалын дайн зэрэг дэлгэмэлзураг унинаасаа дүүжилжээ. Бурхны өмнө тарган хонь цонхорлон тавьж ууцан дээр нь түвдхүж зоон шатаажээ. Маш том зэс царанд ул боов давхарлан өндөр болтол нь үелүүлэн өрждээр нь шинэ өрөм хольсон тос нанжин чавга, улаан чавга, чихэр үзэм нарийн боов чамирланөрсөн нь нэн сүртэй. Тэр том тавагны хоёр талаар бас олон боов өрсөн түрүүчийнхээс арайнамхан таваг хэд хэд байв. Тавагнуудын завсар чөлөөгөөр жижиг жижиг дийзэнд дармалногоо, чанасан мах, агшаасан будаа хольсон тос зай завсаргүй өрж зуухны хажууд хээтэй томвааранд айраг хийсэн нь цэлэлзэнэ. Тавагтай идээний завсраар олон шаазан хундага жүнзтом бага ваартай шилтэй уужаанфи, минлүү, ганзай, дарс, галуун хүзүүт өвдгөвч, сүлжмэлчийрсээр бүрсэн лүүтэй хар архи, ер дутуу юм алга байлаа. Зуухан дээр гуулин данханд шартос самарсан шимийн архи халааж байгаа бололтой. Дугар нүд эрээлжилмээр энэ их идээбудаанаас амсаж хоол идэн Сүрэнгийн мөнгөн аягаар хийж өгсөн зунгаарсан чихэртэйархинаас бага бага амсан уувал удалгүй ходоод халуу оргиж ер нь жаал уувал уй гашуу ньнамдмаар ч юм шиг болохоор овоо уулаа. Хятад тогооч уур савсуулсан банш бууз оруулж ирнэ.Дугар сайхан хоол идэж, архи уусандаа их л халууцан хөлс нь гоожиж нүд нь эрээлжилмээрболоход дахин архи уусангүй. Сүрэн хүмүүсийг архи айргаар шахан өөрөө ч ууж улаан зээрдболж их л баяртай бололтой ханхалзан-Одоо ард тайж баян хоосон гэлгүй цөм эрх чөлөөтэй сайхан цаг болжээ. Ард бид одоо лжаргалаа эдэлж байна. Хэн юу хийнэ. Тэр бүхэн нь чөлөөтэй боллоо. Би бол хүн ардынхаадутууг гүйцээх дундыг дүүргэх гэж мэрийж явдаг жирийн нэг худалдаачин. Бидний худалдаахийхийг дэмжин ардын хоршоо ч байгууллаа. Бид хоршооны гишүүн болж харилцантуслалцаж байна. Хоршоо бид амин холбоотой хэн хэндээ тус болдог юм. Сайхан болж шүүгэж жаргалдаа ханасан шинжтэй байв. Хүмүүс ч голцуу худалдаа наймааны тухай эх адаггүйяриа дэлгэв. Зочин гийчин ч нэмэн ирсээр бөгөөд Дугар явахыг бодож Сүхбатыг харвал тэрнь мөд явах шинжгүй хүмүүстэй цэц булаалдаж байгаа мэт ам уралдан ярилцана. Дугарынтолгой ч өвдөөд байхаар харьж жаал хэвтдэг юм билүү гэж бодоод гэрээс гарлаа. Түүнийггарахад хэн ч хориглосонгүй. Гадаа жаал зогсож Насанхүүг гараад ирж магадгүй гэжбитүүхэндээ горьдов. Хүмүүс шуугилдан ярилцаж согтсон улс дуулж эхлэв. Ухаан алдталааархи уучвал дотор нь бөөгнөрөөд байгаа уй гашуу нь алга болмоор санагдана. Насанхүү гарчирсэнгүйд гомдож тэр хүүхэн ч надаас бүр хөндийрч дээ. Ер нь ийм баян чинээлэг амьдралдөсөж дассан болохоор намайг юунд нь тоох вэ? Хүн хирээрээ байх ёстой. Насанхүүтэй суудагюмаа гэхэд ядуу би түүний сэтгэл санаанд тохирсон баялаг амьдрал олгож чадахгүй шүү дээ.Энэ мөчөөс эхлэн түүнийг бодож сэтгэл санаагаа дэмий үймүүлэн зовж явахаа болъё. Нададтохирсон сэтгэл санаа минь ижилхэн ивээл хайраа өгч хоёр биеэ энхрийлэн амьдрах хувьзохиолтой бүсгүй олдох л байлгүй гэж эрс шийдэн дотор нь ч уужрах шиг болж хашаанаас
гарахад ард нь хөлийн чимээ гарч-Дугар аа! гэж дуудав. Дугар эргэж харвал Насанхүү ойрхон ирсэн байлаа.–Та явах нь уу?-Явъя даа.-Энэ олон хүнтэй, сэтгэл чинь зовоод хоол унд ер олигтой идэж чадсангүй дээ.-Боллоо боллоо.-Одоо хаачих вэ?-Байрандаа л очихоос биш өөр хаачихав дээ-Манайхан ингээд айл хэсэх байх даа.Тэр хоёр бие биеэ харж хэсэг зогсов. Насанхүүг ойртон ирж нүүр өөд нь харснаа-Чиний царай яасан цонхигор байх юм бэ? гэснээ нүүр нь хувьсхийв. Анх удаа чи гэсэндээНасанхүү зовсон боловч ингэж өөриймсөг хэлсэндээ баярлаж сайхан хар нүдээрээинээмсэглэн-Болдогсон бол чамтайгаа хамт энэ баярын сайхан өдөр айл амьтан хэсэж хөгжиж наргижявах юмсан. Над даанч хэцүү байгааг чи мэднэ биз гэж чичирхийлсэн хоолойгоор хэлээдинээх гэж оролдоод чадсангүй буцаад орчихов. Дугар бүр алмайран гайхаж Насанхүүгийнсаяын хэлсэн үгэнд итгэж ядан гэнэт зүрх нь баяр хөөрөөр бялхаж хөл нь газар хүрэхгүй болжхурдлан явжээ. Насанхүү түүнийг хашааныхаа завсраар харж байгаад санаа алдан сая би юугэж хэлэв ээ. Энэ хүнийг гомдоохоор юм хэлээгүй байхаа. Эцэг ч үгүй эх ч үгүй өнчинөрөөсөн амьтан. Гэр орон ч үгүй хүн шүү дээ. Ядахнаа цадтал нь хоол өгч ч чадсангүй. Аавминь энэ хүнд өнгөн дээрээ сайн байх гэх юм. Тэгсэн мөртлөө ойртож болохгүй гэдэг ямарухаантай юм бол! Хөөрхий минь намайг л гэж ирээ шүү дээ. Миний зүрх энэ бүрэг номойханхар залууг хичнээн үгүйлэн санадгийг хэн ч мэдэхгүй. Үүнтэй ханилъя гэхэд орох оронгүйхаана толгой хоргодох юм бэ? Аав ээж ч намайг гэр орноосоо хөөж юу ч өгөхгүй гуйланчнызамаар тэнэж яв! гэх болов уу? Тэгээд Сүхбаттай суух болж дээ. Аав ээж хоёр түүнтэйсуулгана гэж далдуур хэлцсэн байхаа. Ярианы өнгө нь тийм байдаг. Сүхбат ч тэрнийгээмэдчихээд надтай орооцолдохоо больж аав ээж хоёртой хөл алдаад байгаа юм. Тэр цоохорнүүр зальтай нүдийг нь харахаар дотор эвгүй болох юм. Энэ хоёроос өөр сайхан хархүүхүрээд ирдэг ч болоосой. Манай эвлэлийн гишүүдийн дунд ч сайхан хархүү бий шүү. Тэдчинь дандаа л Дугарын адил ядуу хоосон улс, гэсэн мөртлөө яасан сайхан ааш зантай хүмүүсвэ? Энэ ядуу улс бүгд л хар буруу муу санаагүй сайхан улс байдаг шиг байна. Манайүүрийнхэн намайг баян тарган гээд баахан хялайдаг юм. Хэн нь ч тоохгүй биз дээ. Сүхбат чбаян айлын хүн болохоор намайг ямар ч гэсэн жаргаах л байх. Сэтгэл санаа таарахгүй болхичнээн өнгөтэйг өмсөж амттайг идэвч жаргал болохгүй байхаа. Би яая даа байз гэжгунихран бодсоор олон хүнээс зугтан илүү гэртээ орлоо.
Дугар замын турш Насанхүүгийн хэлсэн үгийг бодсоор байрандаа ирвэл үүдэн дээр ньДэгээхүү дарга нь цэрэг хувцастай танихгүй хүнтэй хамт зогсож байлаа. Дугар даргатайгаазолговол Дэгээхүү хайнгадхан гар зөрүүлснээ-Ашгүй чи минь хүрээд ирж. Цаана чинь чухал ажил гараад. За тэргээ асаагаад энэ хүнтэй явгэв. Дугар лавлан асуусангүй тэргээ баахан оролдож байж асаагаад цэргийн хүнийг суулганхаашаа явах вэ? гэсэн янзтай харвал-Юу ч гэсэн зүүн хүрээ оръё гэлээ. Дугар тэр хүний заасан замаар явсаар богдын шар орднызүүн өмнө нэгэн хашааны үүдэнд ирлээ. Цэргийн хүн бууж хаалга руу яаран ороод удсангүйгарч ирээд-Алгаа. За Гандан гарна гэв. Дугар Гандангийн дэнж өөд зүтгүүлсээр гарч нэг айлд очив.Цэргийн хүн бас л хараал тавин гарч ирээд Дугарын хажууд сууснаа-Өнөөдөр ч цагаан сарын шинийн нэгэн болохоор хүн амьтан ч гэртээ тогтохгүй биз. Хаачдагбилээ. Аа тийм ногоон ордоор ороорой гэсэн. Тийшээ явахаас даа. Хурдан яваарай. ЖанжинСүхбаатар чилээрхээд би оточ залах гэж яваа юм гэв. Дугар дав хийн цочиж Сүхбаатаржанжин өвчилсөн гэнэ үү? Би буруу дуулав уу? гэж тэр хүний өөдөөс гайхан харвал-Яваачээ! гэж зандрахаар нь Дугар ухасхийн дэнж уруу буулаа. Нэг хашааны булан тойртолцагаан морьтой ламтай мөргөлдөв. Хүн амьтан хашгирч шуугилдан лам мориноосоо сугаүсрэн газар харуулдан унаж морь нь гөлмөө дэрвүүлэн давхиад алга болов. Дугар айсандаатооромсоо огцомхон гишгэж машинаа зогсоосноо ч мэдсэнгүй бэмбэгэнэтэл чичирч байв.Олон хүн яах ийхийн зуур тойрон шавж-Энэ ямар янзын галзуу амьтан бэ?-Яагаад хүн дайрав.-Одоохон цагдаа дууд! гэж хашгиралдана. Унасан лам золоор гэмтээгүй бололтой босожирээд ханцуй шумлан-Гэмгүй хүнийг дайрдаг яасан танхай хүн бэ? гээд давшлав.-Нөхөд минь зай тавь! Бид яаруу явж байна гэж цэргийн хүн хэлбэл-Аа та нар цэргийн улс байна. Тэгээд энгийн ардыг алах нь уу? Таминь цагдаа дуудаж эднийгбариулаач гэж нэг хүн хашгирахад-Морийг минь олж өг! гэж лам давшилна.-Энэ хүн гэмтээгүй байна. Бидэнд морийг нь олж өгөх зав алга гэж цэргийн хүн хэлээд явгэж Дугарт дохив. Дугар дохиогоо байдгаар нь орилуулан явах гэхэд уурласан олон хүн ер замтавьж өгөхгүй улам олуулаа болон шавж-Явуулахгүй. Биднийг бүгдий нь дайрчих л даа гээд урдуур нь хэрэв.
-Зайлцгаа! гээд цэргийн хүн буугаа суга татаж омогтой нэг хүний нүүрэнд тулгахад тэр хүнбууны ам, буудхаасаа сийхгүй байрын хүний нүүрийг ээлжлэн харснаа ухрахад бусад нь ч зайтавив. Дугар ухасхийн явлаа.-Нөхөр минь болгоомжтой яв! гэж цэргийн хүн зандрангуй хэлэхэд Дугар өмнөх замаас нүдсалгалгүй ширтсээр залрахын улаан гүүрийн хажуугаар Дунд голын мөсөн дээгүүр гарч,ногоон ордны ойролцоо зогсов. Цэргийн хүн бас л буун харайж хашаанд ороод нилээд удажбайснаа нэг лам дагуулан гарч ирлээ. Дугар тэр хоёрыг суулгаж цэргийн хүний зааснаар явжДүнжин гаравын хүр дээрх орос маягийн жижигхэн байшинтай хашааны үүдэнд ирэхэдбуутай манаа зогсож байв. Цэргийн хүн ламаа дагуулан явахдаа-Байрандаа буц гэж Дугарт тушаав. Дугар тэр байшинг харж жанжин маань энд байдаг юмбайхдаа. Эргэн тойрон буутай манаатай болохоор ямар ч муу санаатан халдахын аргагүй юмбайна гэж бодохоос бухимдан байсан дотор нь уужрав.* * *Нийслэл хүрээний дээгүүр утаа манан суунагласан бүүдгэр бүрхэг өглөө цэргийн гараашийнхэдэн нөхөд зарим нь тэргээ асааж юманд явахаар бэлдэж зарим нь эвдэрхий тэрэг засажбайтал Дэгээхүү дарга хашааны хаалгаар гүйн орж ирээд-Нөхдөө! гэж муухай хашгирснаа эхэр татан уйлж газар сөгдөхөд хүмүүс гайхаж тойроншавлаа. Дэгээхүү өндийснөө нүд нь тун ч аймшигтай болж-Бид өнчирчээ. Их жанжин Сүхбаатар таалал төгсчээ гээд нүүрээ даран уйлав. Хүмүүс тэраймшигтай мэдээг сонсож цөм толгой гудайн чулуун хөшөө шиг болж нүднээс нь нулимсбөмбөрөв. Кононов үстэй малгайгаа авахад монголчууд нь түүнийг дууриан малгайгааавцгаав. Хашаан дотор чимээ тасарч өвлийн салхи л шивнэх адил үлээнэ. Дэгээхүү нулимсааарчин толгойгоо шааж-Элээ халаг минь бид одоо яанаа. Оронд нь над шиг амьтан үхэж байвал таарна гэж орь дуутавин хэсэг уйлснаа-За нөхөд минь бид толгойгүй боллоо. Гэсэн ч хувьсгалын их хэрэгт үнэнч олон нөхөд ньүлдсэн болохоор энэ улс гэрээ хөгжүүлэн мандуулах үйлсэд амь биеэ хайрлахгүй гэжтангараглая гэхэд нөхөд нь түүний үгийг ам амандаа давтан шивнэв. Дэгээхүү босож нөхдөөхараад-Ажлаа улам сайн хийж ардын нам засгаа нягт хүрээлэн зүтгэх хэрэгтэй. Хувьсгалын дарданзамаар урагшаа зоригтой алхалъя гэж уриалан хэлээд тасалгаандаа орлоо. Уй гашууддарагдсан хэдэн хүн хүнд бодолд автагдаж нулимс унагаан хэсэг зогссоноо санаа алдацгаантус тусынхаа хийж байсан ажилдаа шамдав. Кононов Дугарын тэргийг үзэж байхдаа-Дугар минь нөхөж баршгүй их гарз учирлаа даа. Гэвч бид уйлж унжаад сүр бадруулсан урангоё үг хэлээд суух биш. Чи бол энэ улс гэрийг байгуулах гэж цусаа урсгаж явсан хүн.Сүхбаатарын байгуулж өгсөн намын гишүүн хүн. Чам шиг хувьсгалын ажилд оролцож
зовлонд хатаагдсан хүмүүс л Сүхбаатарын ариун гэрээст үнэнч байх болно гэхэд Дугартүүний үгийг толгой дохин зөвшөөрөв. Дотор нь харанхуйлан нулимс нь бөмбөрөхөд тосболсон гараараа арчаад санаа алдахад-Дугар минь битгий уйл! Дэгээхүү даргын хэлсэнчлэн та нөхөд толгойгүй болсон ч Сүхбаатаржанжны байгуулж өгсөн ардын нам засаг байна. Манай Зөвлөлт улс байна. Хувьсгалын замдхар буруу санасан дайсан зөндөө л байх бий. Нөхөр дайсан хоёрыг таньж сурах хэрэгтэй гэжКононов хэлэхэд Дугар үг ч дуугарсангүй толгойгоо дохисоор байлаа.Кононов бол хувьсгалын өмнө хаант засагт хардагдан Сибирьт цөлөгдөж байгаад оргожмонгол газар ирээд арваад жил болжээ. Хүрээнд байсан оросын хувьсгалчидтай холбоотогтоон ажиллаж байгаад бароныг орж ирэхэд арай баригдалгүй нуугдаж амжсан хүн юм.Монгол хүнтэй дотно танилцаж монгол хэл сайн сурч, монголчуудад өөрийн мэддэг зүйлээзааж сургахыг ямагт боддог хүн ажээ. Ийм ч учраас цэргийн гараашийн хэдэн монгол бүгд лтүүнийг багшаа гэж дуудна.Гурав хоносны дараа Сүхбаатар жанжинг оршуулах ёслолд оролцохоор цэргийнгараашийнхан явцгаав. Гудамж зээлээр хөл үймээн бага, хоолны газар дэлгүүр пүүс цөмхаалттай бөгөөд улсын албан яамдын үүдэнд хүмүүс цугларан байснаа нэгэн зүгт явцгаав.Цэргийн яам ойртох тутам хүн олширч байлаа. Цэргийн гараашийнхан явсаар буу сэлмээагсан зүүцгээсэн ардын цэргийнхний жагсаалын ард зогсов. Тэнд цугласан үй олон хүн цөмтолгой гудайн үе үе шүүрс алдан олонхи хүний нүдэнд нулимс үзэгдэнэ.Цэргийн гараашийнхнаас Дугар, Сүхбат, Дэгээхүү гурвыг хувьсгалын анхны цэрэг гэжтэднийг эгнэн жагссан олон цэргийн эхэнд байсан нөхөд дээр нь авчрав. Тэнд хамт байлдажявсан дайчин нөхөд таних улс зөндөө байсан ч амар мэндээ ч мэдэлцсэнгүй бие биеэ харжшүүрс алдацгаан ихэнх нь доголон нулимстай ажээ.Дарь хүхрийн утаа ханхалсан дайны талбарт үхэхийг юман чинээнд бодолгүй улс орон ардтүмнээ гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барьж эрэмгий зоригоо гайхуулан явсан дайчин баатархатан зоригт эрсийн нулимс асгарах гэдэг тун ч ховорхон тохиолдол бизээ. Өглөөнийтунгалаг агаарыг донсолгон цэргийн хөгжим нир хийснээ нэгэн үе сулдаж нэгэн үе чангарчгиншин уйлах мэт гунигтай дуугарав. Хоёр эгнээ болон жагссан орос монгол цэргийнжагсаалын дундуур арваад хүн улаан торгоор бүрсэн хайрцаг дамжлан гарч ирснээ найманцагаан морь хөллөсөн их бууны суурь дээр эвтэйхэн тавьж байрлуулав.-Их жанжны алтан шарил гэж хүмүүс шивэр авир хийлцэнэ. Их бууны суурийн урд АрдынНамын Төв Хороо, Засгийн Газрын гишүүд, Зөвлөлт Орос Улсын элчин сайдын яамныханхориод хүн зогсоцгоов. Шарилын өмнө улаан торгон жинтүүн дээр одон тэмдэг хадаж нэгхүн барьжээ. Бас хэдэн хүн жанжны сэлмийг их л хүндэтгэн барьж жагсав. Их бууны хойноосжанжны ухаа хонгор морийг цэргийн нэгэн дарга хөтлөн зогслоо. Жагсаал жигдэрмэгцхөгжмийн гаслантайяа хангинах эгшгийн дор их жагсаал зүүн тийшээ хөдөллөө.Нийслэл хүрээ ийм олон хүн оролцсон их жагсаал түүхэндээ үзээгүй билээ. Монголын ардтүмэн хайрт жолоодогчоо, их жанжнаа сүүлчийн замд нь ийнхүү үдэв. Урт жагсаал цувран
явсаар хотын зүүн хойхно уулын энгэр дэх наран ээх газар ирж зогсов. Жагсаалынханхүрээлэн зогсоход жанжны шарилыг их бууны сууриас залж, өндөр ширээн дээр тавилаа.Хүрэн баргар царайтай цэрэг хувцастай хүн шарилын толгой тушаа зогсож цаас дэлгэжхоолой нь зангиран чичирсээр тэрхүү бичгээ дуудав. Ардын хатанбаатар Магсаржавын хүрэнцарай улам ч баргар болж хоолой нь зангиран байснаа дуу нь чангаран эрэлхэг сүртэй болж:“Монгол Улсын Ардын Засгийн Газраас олон түмэн ардын төлөөнөө нөхөр жанжинСүхбаатар чиний биеийг наснаас нөгцсөн дор туйлаас эмгэнэн гашуудаж үнэнхүү санаагилтгэхийн учир...” гээд цааш нь уншихыг олон ард цэрэг эрс амьсгал даран чагнав. “...Чинийадил сэтгэлгээтэй журмын нөхөд ба баатар зориг гайхамшигтай алдрыг чинь бишрэнсүсэглэгчид цөөнгүй бөгөөд цөм нөхөр Сүхбаатар чиний жолоодон удирдсан сайн мөрөөрсаадгүй давшин явж одоогийн бүхий ардын засагт улс төрийг улмаар бататган эгүүрд батланхамгаалж чадах нь магад болох учир, нөхөр жанжин Сүхбаатар чиний гайхамшигт гавьяазүтгэлийг түмэн үе дор хүртэл түгээмэл алдаршуулахын тул хөшөө чулуунд сийлгэн сударшаштарт тэмдэглэнэ. Үүний тул нөхөр жанжин Сүхбаатар чиний эрхэм шарилыг их ёслолоорүдэн оршуулж олон түмэн ардын туйлаас эмгэнэн гашуудах үнэнхүү санааг илтгэв” гэжМонгол Ардын Намын Төв Хороо, Ардын Засгийн Газрын эмгэнэх бичгийг уншиж дуусахадцугласан олны сэтгэл уяран уйлж хайлсаар байлаа. Жанжинтай хамт байлдаж явсан ажиллажбайсан нөхөд нь үг хэлэв. Зарим нь уйлаад хэлж чадсангүй. Хүйтэн жавар цулгуй газаршилбүүрдэх адил хүйт оргиулж байсан ч үнэнч халуун сэтгэлээр хөтлүүлсөн олон түмэнжанжнаасаа нүд салгалгүй ширтсээр урсан гоожсон нулимс нь мөс болон хөлдөж байгааг чанзаарсангүй. Шарилыг гүн нүхэнд хийхэд их буу нүргэлэн олон цэрэг нэгэн зэрэг тэнгэрөөд гурав дахин буудаж ёслов. Цэргийн хөгжим улам ч сүртэй нижигнэн цууриатна.Эх сайхан нутгийн алтан хөрснөө үүрд нойрсох их жанжныхаа дүрийг сэтгэл зүрхэндээ үүрдмөнхлөн хадгалсан олон ард нулимс дуслуулан сүүлчийн замд нь ийнхүү үдэж салах ёсгүйцэтгэв.Тэнгэр хэдий цэлмэг, тунгалаг нартай байсан ч бүүдгэр ч юм шиг санагдах нь уй гашуудавтсаны шинж бизээ. Хурсан олон хэсэг хэсгээрээ дуу шуу ч үгүй эргэн эргэн харсаар буцлаа.Хэсэг хүмүүс үлдлээ.-За буцах уу даа гэж хажууд нь байсан Сүхбат аяархан хэлбэл овгор улаан шорооноос нүдсалгалгүй ширтэж байсан Дугар санаа алдаад нөхдөө харвал бүгд л хачин баргар царайтайбайлаа.Шивээ хиагт, Орхон Сэлэнгийн билчир, Дух нарсанд тулалдаж явсан хувьсгалын анхны цэрэгдайчин нөхөд нь их жанжнаа нутаглуулсан газраас хагацаж үл чадан ийнхүү удтал зогсожэмгэнэн гашуудах сэтгэлээ илэрхийлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГХятад маягийн зузаан ханатай шавар байшингийн модон сараалжин бяцхан цонхоор бүдэгхэнгэрэл сүүмэлзэнэ. Байшин дотор дулаан тохитой бөгөөд ширмэн зуух чинээндээ тултал халжхуурай хар мод шад пад дуугаран асах агаад амаар нь улаан дөл улалзах нь ямар нэгэн дүрсгүйамьтан хэлээ булталзуулан шоолох мэт. Хаврын бүлээн салхи үе үе сэрвэлзэж намхан ширээндээр зоосон нарийхан улаан лаа мэлмэлзэн урсах нь зовлонт хүн зогсоо чөлөөгүй уйгашуудлын нулимс урсгах адил. Намхан ширээний хоёр талд тухлан суусан хоёр хүн намууханярилцах зуур ширээн дээр байгаа ваартай архинаас шаазан жүнзэнд хийж шимэн ууна. Тэрхоёр хоёулаа тамхи баагиулах тул өтгөн цэнхэр утаа намхан адарт тулж мушгиран суунаглажүхмэл чийг хөв дардсаны үнэр ханхална.-За даа Сүрэн минь энэ төр ер ямар шуу янзтай болох нь бүр мэдэгдэхээ байлаа. Би ч үнэндээучрыг нь олохоо болилоо. Манай хөдөөгүүр ч баахан л шуугиан үүмээнтэй байна. Ноёдтүшмэд эрхээ алдаж ардын хурал орон нутгийн засаг захиргаа байгуулаад байсхийгээд л хуралхуй болж мухар ханцуйтай хувьсгалч улс өдөр шөнөгүй л өртөө улаагаар давхилдаад алба чширүүн л байна шүү. Урьд төрд албыг нь залгуулж дөнгөөдл байсан. Одоо ч өртөөгөөр хэн дуртай нь явдаг болохоор дийлэхгүй л оргиод байна гэж тавьгаруй насны жийтгэр нүдтэй өвгөн өгүүлэхэд Сүрэн бүгшин ханиаж,-Шинэ төр улсад чинь алба ажил их байлгүй яахав. Хүрээ хөдөөгүй алба ширүүн л байнашүү. Ард хүн төрийн эрх барьсан шинэ тутам болохоор яаруу сандруу л байдаг биз гэвэл-Тийм л юм байх даа. Ер нь жаал хөрөнгөтэй чинээлэг хүнийг баахан нүд үзүүрлэх болж гэм.Яваандаа зовж зүдэрч цуглуулсан жаал юманд минь өнгөлзөх л бий.-Чи минь харилцан туслалцах хоршооны гишүүн бол гэм. Ямар нэг ажил төрөлд оролцожтөрийнхөө төлөө зүтгээд байвал ардын төр болохоор бидэндээ авралтай өршөөлтэй байх юм.Би хоршооны гишүүн болчихоод аятайхан л байна. Анх элсэхдээ 500 лангийн хувь хөрөнгөнийлүүлсэн чинь над шиг их хөрөнгө өгсөн хүн байгаагүй юм гэнээ. Намайгий чиньхоршоондоо элэгтэй сайн хүн гээд л хүндлээд би чинь хоршооны нэг мэдэлтэн болоодхувьсгалын, хувийн ажлыг хослуулан хийж байна. Бас тэгээд жил бүрийн сүүлчээр ашгаахувааж бага багаар авсаар анх өгснийгөө хэдэн жил өнгөрөхөд эргүүлээд авчиж болмоор юм.Хувийн худалдаачинд албан татвар гүйлгээгээр нь оноодог болохоор өвгөн чинь заримбараагаа хоршооны таньдаг хүнээр худалдуулдаг юм гэж Сүрэн сайрхсан маягтай ярив.-Чиний залийг ч хүрээ хороогоор гүйцэх хүн байх биш. Би чам шиг дэлгүүр худалдааэрхэлдэггүй болохоор хоршоонд ороод нэмэр байна уу даа.-Өөрөө л мэд-Мань хашир тэгвэл хоршоог гартаа аваа шив дээ-Энэ яриа зөвхөн бид хоёрын хоорондын юм гэдгийг санаарай. Энэ байшингаас гадагш гарахёсгүй.
-Мэднээ. Өвгөн чинь хадгалах юмаа хадгалж дөнгөнө. Чи санаа битгий зов.-Чамд найдна. Гэсэн ч хүн сайн ч хэлэхээс нааш санадаггүй гэм бий.-Чи хө өвлийн миний явуулсан арьс ширийг борлуулж дөнгөсөн үү?-Барагласан-Хоёулаа дансаа нэг бодно байгаа. Ашиг хонжоо юу байна. Над мөнгө янчаан их хэрэг болохюм. Ядахдаа энэ муу хүүгийн үрэлгэнийг ер яанаа. Өдөр шөнөгүй л мөнгө явуул гээд хүнамьтнаар хэлүүлээд...-Танай хүү ч сул гартай дамшиг байх шүү. Дандаа л өнгөтэйг өмсөж амттайг идэж наргижцэнгэж явах юм.-Яахав яахав заяа нь мэдэг. Энэ төрийг байгуулах гэж зэвсэг барьж оролцсон юм. Дураарааяваг. Ганц юм яахав цаашаа аавын буян даавал нэг насаараа идээд ч барахгүй байх гэж өнөөхүн хүүгээ өмөөрөв.-Тэр ч тиймээ. Гэсэн ч баян нэг шуурганд баатар нэг суманд гэдэг юм. Чиний олон мянганмал ч дээ нэг шуурга юм уу зудад л арилчих бий гэж Сүрэн хорыг нь маажин хэлбэл өнөө хүнзэвүүрхсэн янзтай-Чи ч алт мөнгөө авдарласан болоод ингэж хэлж байна уу? Над ч бас хав дарсан жаал юм бийгэв. Сүрэн мань хашрын ингэж хэлэхийг хүлээж байсан болохоор наг наг инээж-Мань хүн хэлдэггүйгээ хэлэв ээ гэхэд тэр хүн үг алдсандаа жуумалзан-Чамаас хэзээ л юмаа нууж байлаа даа. Үгүй хө бид хоёрын өнөө яриа юу болж байна гэв.-Юун яриа?-Хоёр хүүхдийн тухай-Дагва минь яарах юу байх вэ? Хүүхдүүд өөрсдөө учраа ололцог. Бас Сүхбат биеэ даасанжолооч болог. Энэ зунаас юм уу намраас хуримыг нь хийе. Чи ч бэлдэж байхад болох л байх.-Манай талаас бэлдэх гэр орон тавилга хэрэглэлийг нь аль ноднин төхөөрсөн л дөө. Чи лхойшлуулаад байгаа болохоос биш.-Одоо чинь урьдынхтай адилгүй болжээ. Эцэг эх бид мэдээд нийлүүлчвэл болох л байна.Гэсэн ч манай охин тэр эвлэлийн гишүүн гэдэг нь болсон. Танай хүү ч намын гишүүнхувьсгалч хүн болохоор хуучны ёсоор хөдөлбөл хэл аманд орж мэднэ.Сүхбатын эцэг толгой дохин зөвшөөрч нийслэл хүрээний тэргүүн баян худалдаачинтай худураг бололцож түүний барагдашгүй их хөрөнгөнд хүүгээ уяж орхих юмсан гэж хэдийнээсхүсэж явдаг нь баттай бүтэх болсонд их л баяртай байсан ч ил гаргасангүй.
-Танай охин ч хар багаасаа эрх дураараа өссөн булбарай амьтан даа. Хадмын хатуу босгоалхаж зовох л бий гэвэл Сүрэн мөшилзөж-Энэ хорвоогийн ёс. Амьдрах жам гэдэг хатуутай зөөлөнтэй жаргалтай зовлонтой байдагхойно яая гэхэв. Бид хүүхдээ үргэлж дагаж явах биш. Насны залуу нарны эртэд хал үзэжхашир таних нь зүй гэв.-Үгүй хө манай хүү цэргийн том дарга болох гэж байснаа яагаад энэ хөө тосонд дурласан юмбол?-Иш Дагва минь чи өдий тавь гартлаа яасан ухаан суудаггүй юм бэ? Энэ улсад чинь чийчаантэрэг шиг хурдан, хэрэгтэй унаа хаана байна. Орос улс энэ тэргийг хийдэг юм. Удахгүйманай бүх тээвэр чийчаанаар хөдлөх болно. Тэгэхээр залуу улс эртхэн шиг сурах нь аштайюу? Манай улс шинэ төртэй болоод гурван жилийн нүүр үзэхэд хичнээн юм өөрчлөгдөжшинэчлэгдэж байгааг харж байгаа биз дээ. Түүнээс гадна бидэн шиг гар хурууны үзүүр ухаансанаагаар амьдардаг улсад хүний царай харалгүй жаал зугаа юмаа хөлс хүчгүй татаад авчбайвал болох нь тэр. Алсдаа хувьдаа ийм чийчаан тэрэгтэй болчиж ч юун магад гэж Сүрэнгярихад өөрөөс нь илүү юм бүхнийг гүнзгий ултай боддогт нь Дагва атаархах шиг болж-Нээрэн ч тийм дээ. За хө хажуулна байгаа. Ядраад байна гээд эвшээхэд Сүрэн үлдсэн архиахоёр жүнзэнд хувааж хийгээд-Дагва минь хоёр хүүхдийнхээ хуримыг зуны сүүл сар юм уу намрын эхэн сард хийнэ байгаагэвэл-Тэгье тэгье. Би өдөр судрыг нь багшаасаа асуугаад та нарт хэл өгөмз. Хүрээ хөдөө хоёрынбаян улс байна даа нижгэрхэн хурим найр хийх юм шүү гэж Дагва хариулаад архиа нэгмөсөнхөнтрөөд эднийд ирэх болгондоо унтдаг өргөн орон дээрээ сандайлж том хар хэтэвчээ дэрэндоогуураа лавхан хийгээд хэвтэхэд Сүрэн байшингаасаа гарч үүдний түгжээгээ шалган үзээдгэртээ орох гэснээ байшинд байдаг алт мөнгөний авдраасаа түрүүн юм аваад цоожлоогүйсанагдан байшиндаа бушуухан орж-Дагва минь галаа мэдээрэй гээд зуухны амыг хаахдаа-Чи бүр унтлаа юу? Би гэрлийг чинь унтраагаад гаръя гэж лаагаа чимхэн унтрааж авдарынхаацоожийг барилан үзээд санаа амран гарчээ. Юмыг яаж мэдэхэв. Энэ Дагвыг баян мөртлөөхүний алдуул малыг сэмхэн шингээчдэг гэж хэлцдэг юм билээ гэж бодсоор гэртээ орволэхнэр охин хоёр нь унтсан байлаа. Тэр хоёрыг сэрээхгүйг бодон хувцсаа тайлаад баруун талынорон дээр хэвтэв. Уусан архи нь толгойд гарч ходоод халуу оргиулах боловч хүчит бодолд ньогтхон ч нөлөөлсөнгүй. Сүүлийн өдрүүдийн гүйлгээ хоршооны буянгаар овоо байлаа. Гэсэн чачлага уналгаар үргэлж гачигдана. Мөнгө төгрөг үрэлгүй дуртай цагтаа гуйхад үгнээс ньгардаггүй Дугар шиг хүргэнтэй болбол мөн сайхнаа. Энэ золигийн Сүхбат ер нь сурах юмболов уу? Ярьдаг яриа нь аав шигээ л панз наймаа, сайхан морь гаанс гэхээс бус чийчаан энэтэр гэж ер цухуйлгахгүй юм. Дугар маань үүн шиг хөрөнгөтэй байсан бол ч охиноо альхэдийн өгчих байсан. Дугарыг овоо эвтэйхэн ашиглаж байсан юмсан. Ойрдоо бас лүзэгдэхгүй болчихлоо. Маанаг Сүхбат л атаа жөтөө бодож муудалцав бололтой. За байз
германы пүүснээс бөөнөөр нь авах гэж хэлцсэн бараа лав хорин морин тэрэг болно. Дугартом тэрэгтэйгээ ирвэл ч нэг мөсөн л ачиж орхино доо. Тэр ямар хөлс авах биш, сайндаа лжаал хоол иднэ биз. Муу охиноороо овоо ч ашигласан юмсан одоо цаг нь болчихсон юмбайхдаа. Тэнэг хархүүгээс болж тэр хүү манайхаас хөндийрөв бололтой. Сүхбат тэрэг барьжчаддаг болбол ч Дугар аяндаа хэрэггүй болно. Ингэхэд охин минь Сүхбатыг үзэхтэйгээ зэрэгл хачин муухай аашлаад байх шиг юм. Золигийн хүүхэн өөр юманд татагдаад байгаа юм бишбайгаа, ойрдоо сэтгэл нь доголзоод гэрт гадаа дуу аялаад л байх болж гэм. Залуучуудынгишүүн гээд л гэрт тогтохоо байж гадуур юу хийж яваагий нь үргэлж л дагаж мөрдөж явахбиш. Дугарыг ирэхээр царай нь улаа бутраад инээд алдаад цаанаа л нэг өөр болдог юм билээ.Салахын аргагүй сэтгэлтэй болчихвол бүр дүүрэв ээ? Ямар ч гэсэн хуриманд нь бэлдэжтүргэн шиг хийхээс өөр аргагүй боллоо. Охиндоо үнэн учрыг нь одооноос хэлж хувь заяагийнь шийдье. За байз маргааш хоршооны хэлтсээс унаа гуйх уу? Эсхүл Дугар хүүтэй уулзах уу?Ер нь тэгье. Тэнд чинь Дэгээхүү дарга нь юм гэнэ билээ. Түүнтэй ч уулзъя. Тэр бас зайтай эршүү. Ёстой л улааныг үзэж урваж шарыг үзэж шарваж явдаг амьтан юм даа. Гэ мингийнүймээний үед том түшмэл болчихсон явж байсан. Тэгээд нэг хэсэг үзэгдэхгүй болчихоодцагаан цэрэгт явж байна гэж дуулдсан. Ардын засаг тогтсоны дараа хүрээнд үзэгдэх болжзасгийн газар, цэргийн яаманд алба хааж байна гэсэн. Тэгээд одоо олон чийчаан тэрэгзахирсан том дарга болоо юм биз дээ. Хүний явдал над юуны хамаа. Миний ах дүү садантөрөл биш. Над л муу санаж гэм болохгүй бол боллоо. Уулзаж тэрэг гуйвал лав өгөх байх.Сүрэн олон юм ийн бодсоор нэг мэдэхнээ таг унтчихав.* * *Дугарыг сурагласаар Сүрэн нэг удаа уулзсанаас хойш ажлынхаа зав зайгаар тэдний ачаабарааг хэд дахин зөөж өгсөн боловч Насанхүү түүнтэй уулзахаасаа булзаад байхаар нь зэвүүхүрч энэ айлын босгоор дахин алхахгүй гэж тангараглах авч тэсэж чадалгүй уулзахын хүслэнболж байлаа.Богдын шавь нутгаар засгийн газрын төлөөний түшмэлтэй цуг сар гаруй яваад хотод ирсниймаргааш Насанхүүтэй уулзах санаатай ирвэл хашааны хаалга нь том цоожоор цоожилсонойрд хүн амьтан орж гарсан шинж алга байхаар нүүгээд явсан юм болов уу? гээд хашаанызавсраар харсан чинь илүү гэр нь алга болжээ. Насанхүү Сүхбаттай ханилаад бага гэрээ аваадөөр газар нүүгээд явчихсан юм биш байгаа гэж гэнэт бодогдон зүрх рүү нь мэс шаах шиг болжшархиран өвдөв. Хамаг итгэл найдвар нь хийсэн одсон мэт санагдаж тэдний хашаанаасшалавхан холдов. Үнэндээ Дугар л өөртөө итгэж горьдож явснаас биш Насанхүү түүнтэйханилна сууна гэж ам алдаагүй тийм ч учрал болно гэдэгт Дугар итгэдэггүй байсан ч басгорьдол үл тасран сэтгэл санаагаа зовоон явснаа сая л ухаарах шиг болж Насанхүү өөрийг ньхэзээ ч тоож үзэхгүй зөвхөн залуу насны нэгэн шохоорхлоор сэтгэл зүрхээ хангаж хайрдурлалыг нь амтласан хэрэг бөгөөд амьдралаа холбох хүнтэйгээ ханилан суугаад намайгэргэж ч харахгүй болно гэж Дугар хааяа боддог байсан болохоор тэр цаг нь нэгэнт болжээгэдгийг ухаарч гашуунаар инээмсэглэн нулимаад гудамж өгсөхдөө энэ гудамжаар дахинявахгүйгээ мэдэж байлаа. Гудамж уруудан хоёр морьтой хүн давхин орж ирэв. Дугар ширүүняваа улсаас зам зайлах гэтэл тэр хоёр нь Сүхбат Насанхүү хоёр байхаар яахаа ч мэдэлгүй зогтусав. Насанхүү түүнийг хараад царай нь улайж тонгойход Сүхбат омголон мориныхоо жолоо
цулбууртай ноцолдон-Хэзээ ирээ вэ? Сайн явсан уу? гэв. Дугар тэр хоёрыг хачирхаж зэвүүрхсэн нүдээр харжхүчээр инээмсэглэн:-Өчигдөр ирсээн гээд Насанхүүг хорсол гомдол доог тохуу бүгдийг нь шингээсэн нүдээрширвэн хараад хажуугаар нь өнгөрөөд явчихав.Дугар цээж нь бачууран хөндүүрлэх шиг болж энэ хоёр суужээ. Анхнаасаа эргэлзэх үг хэлжнамайг юунд нь горьдоож байваа. Хүний мөсгүй хүүхэн юм даа. Баячуулын нялуун зан нь юмбайлгүй гэж бодож ойролцоо байсан хоолны газар орж нэг шил архи авч оволзсон зүрхээдарах санаатай нэг амьсгаагаар ууж тэндээсээ гараад нэг гудамж тойров уу үгүй юу хөл ньгуйвлан ухаан нь орж гаран тэмтчин явсаар байрандаа очиж уусан архиндаа нам цохиуланунтав.* * *Насанхүү Дугарын хойноос эргэн эргэн харсаар гэртээ ирж сэтгэл нь догдлон хөдөлсөөр тэрөдрийг баржээ.Бараг л орноосоо салдаггүй архаг өвчтэй ээж нь хотын чийгнээс зайлан Улиастайн амандбага гэрээ бариад тогооч Далайтайгаа хамт гарсан ажээ. Тэр өглөө Насанхүү ээжтэйгээ очижуулзахаар явах гэж байтал Сүхбат ирж цуг явах гэхэд дургүйцсэн авч аав нь ханиндаа яв гээдбайсан болохоор зөрж чадсангүй. Сүхбат замдаа элдэв сонин юм ярьж явснаа.-Насанхүү минь алийн болгон ганцаараа явах билээ. Чамайг гуйгаад мөн ч удлаа даа. Манайаав хэдүүн ирээд танай аавтай ярьж тохирсон гэсэн. Чи ч мэдэж байгаа байх. Хурдханхуримаа хийж тоонотой гэрт толгой холбож тостой тогоонд хушуугаа холбож хамтран суужжаргахыг чи минь дургүйцэхгүй биз дээ гэж шууд тулган асуухад эцэг эх нь ингэж шийдсэндгэв гэнэт дургүй нь хүрч-Юун ч амархан юм билээ дээ. Надтай ярилцалгүй өөрсдөө шийдэж наймаа хийдэг болох ньээ. Би чинь хүн болохоос эд бараа биш шүү гэвэл Сүхбат тачигнатал инээж-Чи ч аргагүй эвлэлийн гишүүн гэхээрээ хувьсгалч үг хэлж байна. Нам эвлэлийн сурталбодлогод миний саяын хэлдэг таарахгүй байж магадгүй, гэсэн ч чи бид хоёрын ханилахадсаад болох зүйл ер байхгүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа санал нийлсэн болохоор эцэг эхийнүгээр биш ханилан суух тухайгаа ярилцан тохироод гэр орноо барьж амьдрана тиймээ гэв.-Сэтгэл нийлсэн гэж та л хэлж байгаа болохоос биш миний сэтгэл, бодож явдаг зүйлтаныхтай огт нь ч таарахгүй бол яах вэ? гэж Насанхүү хэлбэл-Хаанаас даа хонгор минь хоёулаа зан зангаа авалцлаа. Чамайгаа жаргалтай сайхан байлгана.Үнэнч ариун үгээ хэлж намайгаа баярлуулаач дээ гээд Сүхбат ухасхийн цулбуураас нь барьжаваад өөр өөдөө татан үнсэх гэтэл Насанхүүгийн дургүй хүрч цулбуураа угз татан авчмориндоо ташуур өгч зугтаасан билээ. Буцах замдаа хээр нухаж магадгүй гэж бодон
болгоомжтой явсан боловч Сүхбат тийм балмад зан гаргасангүй үргэлж л гуйж гувшаад явсанболовч Насанхүү ганц ч үг хэлсэнгүй гэрийнхээ гадаа ирж Дугартай дайралдсан нь тэр ажээ.Дугарын нүд хичнээн хачин зэвүүн болсныг санах бүр Насанхүү өрөвдөж надаас л болж тэрсайхан эр сэтгэлийн зовлон эдэлж яваа юм. Хөөрхий минь би яах билээ. Аав ээж бүршийдсэн бололтой. Дугарын сэтгэл татдаг ханхар сайхан бие, огт нь муу санаж үзээгүйхүүхдийнх шиг нүд ичимхий хөөрхөн ааш бүхэн нь зүүдэнд нь олон удаа орсон билээ.Тэгэхэд Сүхбатыг нэг ч удаа зүүдэлж үзээгүй юм. Сүхбатыг харахаас л хэлж болшгүй атлаацаанаа л нэг юм нуугдаад байгаа юм шиг хүйтэн царайтай ч юм шиг санагдана. Сүхбат юмбүхнийг дандаа заль мэхээр аргалаад байх шиг санагдах бөгөөд Дугар бол цаанаа тийм санаахадгалж сураагүй санасан бодсоноо ил хэлдэг өөрийнхөө санаа бодлыг хүнд хүчээр тулгахыгоролддоггүй бололтой гэж Насанхүү бодно.Тэр орой Насанхүү олныг эрэгцүүлэн бодож нэг бол Сүхбаттай нийлж эцэг эхийнхээ хүслийгхангаж баян чинээлэг амьдрах эсхүл Дугартай сууж үргэлж л дутуу гацуу хоолтой хоолгүйболовч өөртөө сэтгэлийн зовлон эдлэхгүй амьдрах ийм хоёр зам байна гэдгээ ойлгож чухамалиугаар нь явахаа шийдэж чадсангүй.Сүхбат түүнийг гэрт нь хүргэж өгөөд унаж явсан морийг нь Баянзүрхийн тэнд гүү барьжбайгаа айл дээр хүргэж өгөхөөр явахад нь хаалгаа бушуухан түгжиж үдэш хүрээд ирвэлхаалгаа тайлж өгөхгүй юм шүү гэж бодно. Энэ хир аав нь эзгүй бөгөөд хоршооны ажлаарАлтанбулагт өнөөдөр явсан ажээ. Насанхүүг ганцаараа үлдсэн гэдгийг Сүхбат мэдсэнболохоор шөнө заавал эргэж ирнэ гэж бодсон учир хаалгаа сайн түгжиж ямар ч хүнээсдутахгүй итгэлтэй сайн хань болох гарз нохойныхоо уяаг тавьжээ. Сүрэн өглөө явахдаа эхдээрээ хэд хоног байгаарай гэж захьсан боловч Сүхбат тэнд нь хамт хонох шинжтэй байхаарнь бас маргааш өглөө эвлэлийн үүрийн гишүүдийн бичиг үсгийн сургуультай тул гэртээбуцаж ирэхдээ Сүхбатыг унаагаа хүргүүлэх далимаар явуулж болно гэж санасан юм.Сүрэнгийн гарз нохой ямар ч хулгайчийг хөрөнгөндөө хавьтуулахгүй манаж чадах учир Сүрэнхол ойр эзгүй явахдаа ер санаа зовдоггүй бөгөөд санаа муутай хөлсний хүн авч хөрөнгөөмануулахаас нохойдоо илүү найддаг байлаа.Насанхүү гэртээ ганцаар байж ер үзээгүй тул нойр нь ч хүрэхгүй аймаар санагдан заалгажбайгаа монгол бичгийн цагаан толгойгоо дахин дахин уншиж дууриалгаж бичиж цаг нөгцөөжсуутал шөнө ч болов. Нойр нь хүрээд байхаар унтахаар хэвтээд гэрлээ унтраав.Гудамжаар өнгөрөх үхэр тэрэгний тослоогүй дугуй хяхтнан нэн ч уйтгартай санагдана.Насанхүү эвлэлийн гишүүн болоод хүүхнүүдийн адил өтгөн хар гэзгээ тайрахад эх нь их лдургүйцсэн боловч дураараа охиноо дийлээгүй билээ. Мөн хошмогтой мухар ханцуйтай дээлхийлгэн өмсөж хувьсгалын дуу дуулан баяр хөгжилтэй гэртээ ирэхэд эх нь санаа алддагбайжээ. Насанхүү өнгөрсөн хоёр жилийн амьдралаа тунгаан бодоход их л сонин санагдана.* * *Бүгчимхэн халуун өдөр болов. Насанхүү урьд өдрийн заалгасан номоо давтан уншижцээжлээд гадуур гардаг юм билүү гэж бодов. Ээжийн нь бие хөдөө гарч нилээд тэнхрээдсаяхан гэртээ иржээ. Энэ хугацаанд Насанхүү Дугартай бараг уулзаагүй харин Сүхбат л
ирдгээрээ ирдэг бөгөөд Насанхүүг ер тоохгүй юм шиг аав ээжтэй нь ямар нэгэн юм нуужярьчихаад явдаг байв. Аав ээж хоёр нь өөрөөс нь нэг юм нуугаад тэрүүхэндээ шивнэлдэнхятад сайван авчирч хэд хэдэн торгон дээлийн хэмжээ авахуулаад оёулахаар явуулж бас нэггоё орны нүүр аав нь авчраад байшиндаа хийснийг Насанхүү мэдээд эд надаас нуужхуримандаа бэлдэж байна гэж бодохоос туйлын дургүй хүрч байсан ч зүрхлэн ярьж чадалгүйюу болохыг нь сэмхэн ажиж чухам яахаа мэдэхгүй байжээ.Насанхүү уншиж байсан номоо эвхээд гарах гэснээ ээжийнхээ орыг түшин сууж-Ээжээ! Байшинд байгаа гоё орны нүүр хэний юм бэ? гээд асуучихав. Эхийн нь царайхувьсхийснээ-Охиндоо авсан юмаа гэв.-Өө тийм үү? Яасан сайн юм бэ? Тэгвэл одоо оруулаад ороо засчих уу гээд Насанхүү босохгэтэл эх нь сандрангуй-Тэгдэггүй юм. Цаг нь болохоор хэрэглэнэ гэхэд Насанхүү мэдээгүй царай гаргаж-Юу гэсэн үг вэ? Цаг нь болоогүй гэж гайхан асуувал эх нь өндийж охиноо гараараа дохиндэргэдээ суулгаад тайранхай хар үсий нь илснээ санаа алдаж-Миний охин хэдийд томоожих юм билээ дээ. Чи дандаа хүүхдээрээ байх юм. Хорь хүрсэнийм том хүүхэн чинь гэхэд Насанхүүгийн царай улайж доошоо харлаа.-Бүсгүй хүний амьдралд ганц л удаа дайралддаг жаргал байдаг юм. Ээжийнхээ амьд дээраавынхаа танагтай дээр хань ижилтэй болж... гэхэд Насанхүү улам тонгойж хэрэггүй ласуулаа гэж бодлоо.-Миний охин ээжээсээ битгий зовоорой. Бүсгүй хүний заяа гэдэг нөхөрт заавал очдог юм.Түүнийг тойроод гарч болдоггүй юм. Би энэ хэвтрээсээ босож чадахгүй байх. Амьд дээрээчинийхээ сайн сайхан жаргалтай явахыг харах гэсэн юм. Аав ээж хоёр чинь чамайгаа ханьижилтэй болгох гээд л ингэж хөл хөөрцөг болж байна.-Ээжээ! Тэгээд хэнтэй... гэж Насанхүү ээдрэхэд-Чи ч өөрөө мэдэж байгаа шүү дээ. Заавал ээжээрээ хэлүүлэх гээд байгаа юм уу? Цаад хүнчинь төлөв томоотой түшигтэй сайн хүн. Ёстой л миний хүүгийн заяаны хань...Насанхүү ичих айх зэрэгцэн ихэд сандарч байсандаа эхийнхээ нүүрийг харж чадсангүй.-Ээжээ би тэр хүнд чинь дургүй юм шүү. Түүнтэй яасан ч суухгүй. Тэгж санасны ч гарз биз.Аав та хоёр охиноо жаргалтай байлгахыг боддог бол тэр хүнд битгий өгөөрэй гээд нүүрээдаран гүйгээд гарчихав. Эх нь түүний хөлийн чимээг чагнан хэрэггүй ч хэлэв үү дээ. Заяахав. Бүсгүй хүний заяа, хадамд очих ёсыг дагалгүй яахав. Охин минь тэр хүнд яваандаадасна. Сүй бэлэг солилцож эр эм бололцох ёсыг дагах л болно. Би ч охиныхоо эцгийнбараагий нь ч хараагүй байгаад л нийлсэн, тэгээд сайхан л амьдарч байна гэж бодсон ч одоо
чинь урьдынхтай адилгүй цаг. Миний охин зөрүүд бас тэгээд шинэ цагийн ёсонднийлэлцэхгүй гээд зүтгээд байвал яана. Бүсгүй хүн эцэг эхдээ саяын шиг ийм үг хэзээ хэлжбайлаа. Дургүй байвал буруу харж уйлаад зөв харж инээгээд л эрд очдог байсансан, тэр цаг чөнгөрсөн юм болов уу? Нээрэн Сүхбат ер нь охинд минь халамжтай хань болж чадах боловуу? Яах бол. Царайтай ч эр биш дээ. Миний охин шиг ийм сайхан бүсгүй өнгө зүсээрээгайхуулж дуртай ханиа өөрөө сонгож авч болохсондоо. Сүрэн минь юу гэх бол. Хаашаа алгаболчдог хүн бэ?Насанхүү гэрээсээ гүйн гараад эхдээ тийм зоригтой үг хэлсэндээ зовох шиг болж хөөрхиймуу ээж минь над гомдоод бие нь муудах бий дээ гэж гэр өөдөө харснаа ээжийнхээ нүүрийгдахиад харж чадмааргүй санагдан цаашаа явав. Ээжийгээ хэдий өрөвдөвч санаж бодсоноохэлсэндээ дотор нь уужирч ээж аав хоёр над хайртай байдаг болохоор миний үгийг сонсох лбайх. Ер нь ингээд Сүхбатаас хөндийрчих юм биш байгаа. Тэгвэл бас сайхнаа. Түүнийгбодохоос л нэг эвгүй. Цоохор нүүрийг нь үнсэж таалаад цуг хэвтэнэ гэхээс дотор ньарзасхийв. Би түүнд хүүхэд шиг эрхлэхэд тэр хөгшин амьтан марзаганахаас өөр яах ч үгүй.Тэгэхээр Дугартай сууя гэж хэлбэл аав ээж юу гэх бол дургүйцэхгүй өмч хөрөнгийг миньтаслан өгвөл бид хоёр дээш нь татахыг л бодно. Ер хөрөнгө гэдэг мөнх үү? Энэ чинь юмбүгдийн уяа болж чадах уу? Аав ээж өмч өгөхгүй бол би ажил хийнэ. Хоёулаа ажил хийхэдхэнээс ч доргүй амьдарч чадах л байх. Одоо чинь ажил хийхгүй зарц тогооч хэрэглээд ноёншиг амьдарч суух нь манай эвлэлийн зорилго бодлогод яавч нийцэхгүй гэж бодон Дугартайуулзахаар явж байхад Дугар маань янаг хүүхнийхээ энэ баяртай үгийг дуулахын оронд сэтгэлсанаагаар гуньж гутан алс зүүн хязгаарын сэргийлэн хамгаалах цэрэгт чухал мэдээ хүргэхээрхээрийн салхи сөрөн давхиж явсан билээ.* * *Өдөр шөнийг тогтоон барьж болох биш гэзэг даран довтолсоор намрын сэрүүн болсон үебилээ. Охин нь Сүхбаттай суухгүй гэдгээ эцэгтээ бас хэлсэн бөгөөд жаал ширүүлэх гэхээрхувьсгалын ёс энэ тэр гээд сүр далайлгасан учир Сүрэн мухардаж Сүхбаттай хулган байжуулзан хуримаа тодорхой биш шалтгаанаар хойшлуулснаа дурдаж-Хүү минь чи л өөрөө охинтой сайн ярьж шийд. Цаадах чинь бидний үгийг хэрэгсэхгүй байжмагадгүй гэжээ. Энэ үгийг сонсоод Сүхбатын шар гозойж-Тэгээд хэдий болтол хүлээх юм бэ? Та нар охиноо дийлэхгүй юм бол би дөнгөх юм уу гэвэлСүрэн ая тал алдахгүйг хичээн-Хүү минь ядахдаа ирэх хавар болтол хуримаа хойшлуулъя. Чи манайхаар үргэлж очижцаадахтайгаа аль болохоор ойртохыг бод. Нялх амьтан даа. Аргалж бололгүй яахав гэжээ.Сүхбат тэр өдрөө Сүрэнгийнд очиж Насанхүүг хүчээр шахам гэрээс нь гаргаж-Чи яагаад хуримаа хойшуулав гэв. Насанхүү жуумалзан инээж-Би хүний эхнэр болохыг хүсдэггүй. Ер нь та бид хоёрын мэнгэ таарахгүй юм. Бид хоёрынхурим хэзээ ч болохгүй гэж бодож явбал дээр байх шүү гэсэн нь Сүхбатыг бүр мухардуулжээ.
Сүхбат Насанхүүгийн аав ээжтэй уулзан гомдлоо тоочиж байгаад явжээ. Эцэг эх хоёр ньохиноо дундаа суулгаад жаргал зовлон, хүний амьдралын жам ёс гээд л зөндөө юм ярьжятгахад-Та хоёр ганц охиноо тээр шаагаагүй бол би гэрээсээ гарахгүй. Ад үзээд байгаа юм бол холгазар явчихна шүү гэж айлгахаар нь тэр тухай дахин ярихаасаа айх болжээ.Сүхбатын сэтгэл тогтвор алдан, Насанхүү овоо нааштай байснаа яагаад гэнэт ийнхүүдургүйцэн надтай ханилахгүй гэх болов. Эсхүл энэ Дугар л үймүүлсээр байгаад санаандаахүрэв үү гэж хардан бодох авч тэр нь Сүрэнгийнхээр очихоо бараг байсан болохоор эвлэлийнгишүүд нь үймүүлээд байна гэж сэжиглэсэн ч бас юм мэдэгдсэнгүй. Гэр орноор нь таньдагтаньдаггүй хүн ер үзэгдэхгүй байхаар үргэлж л гайхах эргэлзэхээс хэтэрч чадалгүй сэтгэлийнзовлон эдэлж Сүрэнгийнхээр өдөр бүр очиж Насанхүүг гуйж шалах авч тэр нь харин сүүлдээбүр элэг доог хийх болов. Гэсэн ч цөхрөлгүй хөөцөлдөж байлаа.Нэг үдэш овоо ч архи уучихаад Насанхүүг хөөж туусан ч гэрээс нь гарахгүй эцэг эхийн ньдэргэд өвөрт нь орох юм шүү гэж ихэд зориг гарган тэдний өөд явлаа. Сүрэнгийн хашааныбаруунтай явж байтал өмнө нь хоёр хүн бүртэлзэн харагдав. Хулгайч муу санаатнууд айлынгэр ухах нь уу? Эсхүл өөрийн нь замыг тосон дээрэмдэх гэж байгаа юм биш байгаа гэжайсхийн зог тусаж харвал тэр хоёр хүн өөрөөс нь болгоомжилсон янзтай эргэж харснаатолгойгоо бараг нийлүүлэн юм ярьж явах бөгөөд Сүхбатыг ойртохоор хурдалж жаалхоцрохоор явдлаа аажуу болгоно. Сүхбат түрүүлээд явж ч зүрхлэсэнгүй дагаад л явав. Нэг ньэмэгтэй хүн бололтой нарийхан зэгзгэр биетэй харагдахаар сэтгэл нийлсэн хос амраг лхүний нүднээс далд ганц наргиж яваа юм байх гэхээс инээд нь хүрч айхаа больж хоолойгоозасан хойноос нь зоримог алхвал тэр хоёр хүн эргэж харснаа хурдан хурдан алхалсаарСүрэнгийн хаалганд тулж түр зогссоноо нэг нь орж нэг нь цаашаа гүйх шахам явахаарСүхбатын дотор палхийж Насанхүү өөрийн нь нүдний далд ингэж явж байдаг байжээ гэжхорсон бодож эхнэр болох гэж байгаа хүний нь харанхуй шөнө гадуур дагуулан явдаг тэрайхавтар хүнийг барин авч хэдэн хэсэг болгон тасдчих юмсан гэж харанхуй гудамж өгсөнбүрэлзэж байгаа хүний хойноос гүйсэн боловч тэр хүн хар авсан бололтой аль хэдийнгудамжны булан тойроод бараа сураггүй алга болжээ. Сүхбат учиргүй аахилан уухилжамьсгаадсаар буцаад Сүрэнгийн гадаа ирж хаалгыг нь пижигнэтэл нүдэв. Нилээд удсанаахөлийн чимээ гарч-Хэн бэ? гэх нь Сүрэнгийн дуу байлаа.-Би байна. Сүхбат байна гэж Сүхбат чичирсэн хоолойгоор хэлэхэд Сүрэн хаалгаа нээж-Хүү минь яасан орой явж байх юм гэв.-Насанхүү бий юу?-Бий саяхан л ирлээ.-Тийм бий. Хаачаад ирсэн гэж байна.
-Өнөө л эвлэлийн сургуульдаа яваад ирсэн гэнэ.-Тэр чинь худал. Сая би дайралдсан. Энэ баруун гудманд нэг хүнтэй зогсож байснаа намайгхараад зугтаасан юм. Би тэр хүнийг барих гээд гүйцсэнгүй.-Дамшиг чинь юу болох нь тэр вэ? Гадаа зогсоод яахав ор доо.Сүхбат уураа барьж ядан Сүрэнг дагаж гэрт орвол Насанхүү цай ууж суулаа. Сүхбат түүнийорон дээр мөчидхөн сууж муухай харснаа-Насанхүү минь чи бүр дэндэж байгаа юм биш үү? Харанхуй шөнө гэр орноосоо дайжин аавээжээс нуугдан гудамж зээлээр хулгайч шиг тэнэж явахдаа ичихгүй байна уу гэв. Насанхүүтүүний ууртай нүүрийг ялдамхан харж-Аа бид хоёрын хойноос хулгайч шиг гэтээд дагаад байсан хүн та байсан юм уу? Ямар муухайсанаатай хүн бэ? Бид хоёр таныг лав хулгайч байх гэж бодож хичнээн айсан гээ гэжинээмсэглэвэл Сүхбат бантан-Тэгээд надаас зугтаадаг хүн чинь хэн бэ? гэвэл Насанхүү хөмсгөө хөдөлгөн-Та яасан хэрэгт дуртай хүн бэ? Манай үүрийн гишүүн. Манай эрэгтэйчүүд шөнө оройтарахдаа эмэгтэйчүүдээ гэр гэрт нь хүргэж өгдөг юм гэвэл Сүхбат түүнийг эцэг эхийнхээдэргэд ийм хэнэггүй зоримог байхаар бүр ч мухардан чимээгүй сууснаа эцэг эх хоёр өөд ньхарж-Та хоёр хүүхнээ дэндүү дураар нь тавьж байна шүү. Тэр хүн үүнийг хүргэж ирсэн хүн лавбиш. Хоёулаа толгойгоо нийлүүлчихээд юм яриад зогсоод байсан юм гэвэл Насанхүү ихэдичин доошоо харсан боловч-Та ингэж хэлэхээ ичээч! Ер нь миний явдал танд хамаагүй шүү. Төрсөн голомтондоо хэнээрч загнуулахгүй шүү. Яасан хачин хүн бэ? гэж нүд нь гялалзан уурлахад эцэг эх хоёр нь юу чхэлсэнгүй. Сүхбат түүнтэй муудалцахыг хэрхэвч хүсэхгүй учир дахин дуугарсангүй. Бастүрүүний бодож явсан нь яавч бүтэхгүй болсныг мэдээд гараад явчихаар нь Насанхүү гарчхаалгаа түгжээд орж ирэхдээ ашгүй Дугар минь гүйцэгдсэнгүй явчиж гэж баярлан эцэг эххоёроо сэмхэн харж-Бас хачин хүн шүү. Байтлаа загнах нь. Эхнэр нь болоогүй байхад ингэж байгаа юм. Хэрэвэднийд очвол ч босгоны боол нь болох байх аа. Хэн омогтой шартай хүнд загнуулж дарлуулжбайдаг цаг өнгөрснийг одоо болтол мэдээгүй юм болов уу? гэв. Ичимхий номой охин нь эцэгэхээсээ ер зовсон шинжгүй хэвлүүн үг хэлэхийг тэр хоёр анх удаа сонсож байгаад хачирханбие биеэ харцгаав. Эх нь санаа алдсанаа-Нээрээ ууртай хүн байна шүү. Тэр хүн чинь юун хүн бэ? гэвэл Насанхүү буруу харан ороозасаж байснаа огцомхон эргэж-Хэн байдаг юм бэ? Манай үүрийнхэн гэхийг та түрүүн дуулаа биз дээ гэв. Сүрэн гүн бодолд
автан тамхиа баагиулсаар сууна. Насанхүү ээж аав хоёр нь дахин шалгааж магадгүй гэж бодонбушуухан орондоо орж хэвтэв. Дугар Насанхүү хоёр өдөр уулзах боломж олдохгүй болохоорДугар түүнийг сургууль хуралтай шөнө тосож аваад ханатлаа ярилцан явдгийг өнөөдөрболтол хэн ч мэдээгүй байжээ.Хөөрхий минь байрандаа хүрээд намайг бодон хэвтээ байхдаа. Сүхбатыг таньсан болохоорзугтааж гүйцэгдсэнгүйдээ гэж Насанхүү бодсоор унтах гэвч сэтгэл нь хөөрч баярласандаанойр нь мөд хүрэх шинжгүй байлаа.* * *Дугарын номой байдал арилж үргэлж л нүд нь гялалзан баяртай явахыг ажсан Сүхбат хэдүүншөнийн хүн бол өөр хэн ч биш энэ л байх гэж бодохоос туйлын эгдүүцэж байсан ч баримтгүйболохоор яаж ч чадахгүй байв. Амьдрал гэдэг ийм учир нь олдохгүй орооцолдсон утас шигбайдаг юм уу? Их санаа санаж санаж эцэст нь Насанхүүгээ алдах нь гэхээс Сүхбатын хор шарбуцалж Сүрэнгийнд очиж хуримаа одоохон хийнэ гэж тулгахад зальтай хөгшин зөнөг толгойсэгсрэхээс өөр үг хэлдэггүй. Дугар хааяа Сүрэнгийнд ачаа бараагий нь зөөж өгөхийг харсанСүхбат битүүхэндээ түүнтэй өрсөн нэр нүүр олж авахыг хичээж өөрөө тэрэг дагнан барихэрх олж чадаагүй ч гэсэн сургууль хийж байна гэдэг нэрийдлээр хуучин муу тэргээрхаржигнуулан ирж Сүрэнгийн ачааг ийш тийш нь зөөж энд тэндхийн пүүс дэлгүүрээсСүрэнгийн санаанд таарахгүй бараа турууг түүний нэрийн өмнөөс зээлж авчран дэлгүүрээрнь байнга очиж худалдаа наймааны ажилд нь мэдэмхийрэн оролцох болсонд Сүрэн угаасаанаймааны ажилдаа хэний ч үг зөвлөлгөө авч сураагүй болохоор юм бүхэнд нь гар дүрж үгнэмэх болсон Сүхбатад битүүхэндээ дургүй болж охинтой минь ханилчихаад намайгхазаарлан дуртай тийш нь хөтөлж мэдэх хүн байна гэж бодох болов. Ийм учраас Сүхбатадитгэл алдран үг бүрийг нь, үйл бүрийг нь цэгнэн бодож тунгаан ажих болсныг уншигч авгайбэлхнээ гадарлах болсон тул олныг нуршилгүй залган өгүүлсүгэй.Тэр намар өвөл онц юм мэдэгдсэнгүй өнгөрч 1924 оны хаврын тэнэгэр улиралтай золгов.Энэ завсар Дугар Сүрэнгийнд тоотой хэд ирсэн бөгөөд түүний орыг Сүхбат эзлэн ойр зуурынюмыг татаж өгдөг болсон тул Дугарын хэрэгцээ ч бага болжээ. Гэсэн ч Насанхүү Дугар хоёрхэнд ч мэдэгдэхгүй нууц болзоо тогтоон уулзаж бие биедээ улам дасаж хагацан салшгүй янагамраг бололцжээ. Сүхбат тэр хоёрын нууц уулздагийг хичнээн хориглох гээд чадсангүй учирНасанхүүтэй хаашдаа ханилж чадахгүйгээ мэдэж Дугарт муу санан түүнийг яасхийгээддөнгөчихийг бодовч аятай боломж нэг л олдохгүйд дэмий яарсангүй хэзээ нэгэн цагтөөтүүлж болно гэдгээ араандаа зууж бас Сүрэн худал үнэн хэлж хуримаа хойшлуулсаар иймболгосон юм. Чамайг ч бас дөнгөх цаг бий байлгүй гэж бодож тэднийхээс үндсэндээхөндийрч эхлэв.Насанхүүгийн бүрэг номой нь арилж хөөрхөн хар нүдэнд нь жаргалын оч гялалзах болсныгэх нь ажжээ. Охин нь үргэлж л дуу аялан гэрт ч гадаа чМанай залуучуудын эвлэлийгМандах нартай үлгэрлэе гэж шинэ сурсан дуугаа дуулах буюу эсхүл ном уншиж сууснаа үе үе
санаа алданТуулын тунгалаг уснаасАмсаж суугаад эхэлсэн юмТүмэн зүйлийн жаргал зовлонгооЯрилцаж суугаад дассан юм гэж дуулснаа эхээ хараад царай нь улайн ичингүйрэх бүрд эхийнсэтгэл үймэрч энэ ч биш боллоо гэдгийг лавтай мэдэж Сүрэнд хэлжээ. Хоёр хөгшин удталярилцсаны эцэст охинтойгоо зөвлөн түүний сэтгэл зүрхнээсээ хайртай болсон хүнтэй ньсуулгаж амьдралыг нь зохиохоор шийджээ. Сүрэн өглөө эрт гараад л шөнө орой ирэх тул охиннь унтсан байх юм уу үгүй бол түүнийг унтсаны хойно ирдэг тул олигтой ярих завдалболдоггүй байлаа. Сүрэн урьдын адил ганц өөрийн дэлгүүрийн гүйлгээ гэж хөөцөлдөхөөбольж хоршооны ажилд гар бие оролцон ихэнх цагаа хоршооны хэлтэс дээр өнгөрөөнө.Хаврын дунд сарын хорьдын албан хаагчдын бие амрах нэг өдөр Сүрэн аажуухан босожохинтойгоо ярина гэж бодсон ч Насанхүү ундаа уугаад юманд явахаар дээл хувцсаа сольжөмсөв.-Миний охин хаачих нь вэ?-Аав аа өнөөдөр манай үүрийн гишүүд шийний сургууль хийж орой олны өмнө тоглоно шүүдээ. Ээж та хоёр охиноо юу хийж юу сурсныг үздэг ч болоосой.-Үзнэ үзнэ. Чи гэрийн бараа харахгүй өдөр шөнөгүй яваад л би хоршооны ажил гэж басгэртээ тогтохгүй. Эхийн чинь бие барагтай гээд Сүрэн үглэх гэтэл Насанхүү хөөрхөннүдээрээ инээж-Аав охин хоёр хувьсгалын ажилд оролцож байгаа болохоор аргагүй шүү дээ. Урьдын эзэрхэгцагт бүсгүй хүн гэрийн зарц эрийн боол болж байсан бол одоо эр эмгүй тэгш эрхтэй болжбайгаа сайхан үед чинь охин нь үеийн нөхөдтэйгөө бужигнаж тэднээс хоцрохгүй сурчгэгээрэх нь зөв биз дээ гэвэл эх нь инээвхийлэн-Мөн ч их үгтэй болжээ. Муу ээж ааваа тоохоо болих нь ээ гэв. Насанхүү эхийнхээ дэргэдочиж хацартай нь хацраа нийлүүлээд-Ээж аавыгаа л мартахгүй гээд гэрээсээ гарахгүй цуг байна гэсэн гээд царай нь улаа бутрав.-Миний охины хэлдэг яах аргагүй үнэн. Эцэг охин хоёр төр улсдаа хүчээ өгч ажиллахдаа лажиллана. Ухаантай болоод ч ээж аав хоёроосоо салахгүй гэдэг ч үнэн. Гэсэн ч бид хоёрүргэлж чамайг дагаж явахгүй шүү дээ. Гэртээ байсаар байгаад хөгшрөх нь? Залуу насандаасэтгэл санаандаа тохирсон хань ижилтэй болбол хэрэгтэй л байх гэж Сүрэн хэлээд охиноохарвал мөн л ичиж улайгаад доошоо харав.-Аавын нь хэлдэг үнэн үг. Нэг насаар ганцаар явахгүй шүү дээ гэж эх нь ярианд оролцов.Насанхүүгийн царай улам улайн доошоо тонгойсон чигээрээ
-Аав аа! Ээж ээ! Би санаснаа хэлье. Тэр Сүхбаттай яасан ч суухгүй шүү. Та хоёр намайгаажаргалтай сайхан яваг гэж боддог бол өөр хүнтэй... гээд чимээгүй болоход-Таарч тохирох хань олдох юм болов уу даа гэж Сүрэн аяархан асуув.-Та хоёр л зөвшөөрвөл...-Охин минь ичиж зоволгүй хэлчих. Энэ чинь чиний нэг насны амьдрал шүү дээ.-Дугар... Өөр хэн ч... гээд Насанхүү дуулдах төдий хэлээд эцэг эх хоёроо харж чадсангүйгараад явчихав.Сүрэн санаа алдан бодлогошров. Эхнэр бас л санаа алдсанаа-Тэгнээ тэр. Би анхнаас нь мэдээд байсан юм гэвэл-Заяагүй амьтан юм даа. Хаа газрын цагаачтай ханилаад яаж шүү амьдрана гэж бодсон юмбол?-Сүрэн минь одоо яахав?-Яахыгаа мэдэхээ байлаа.-Тэр Сүхбат ч дэмий л дээ-Тэр ч өнгөрлөө дөө.-За яахав заяа нь мэдэг-Дагвын сүй бэлгийг яаж буцааж өгнө. Муу юм санах байгаа даа.-Одоо яая гэхэв. Муухай л юм боллоо. Цаг үеийн байдал л ийм болгож байгааг эрхбишойлгоно биз.-Насанхүү минь чи ямар л зам руу оров доо.-Заяаны хань нь юм байлгүйдээ. Бид хоёрын буяныг даах амны хишигтэй амьтан ч юм билүү.-Тэр муу гуйлгачин уу? гээд Сүрэн бухимдан уурлаж-Ийм үртэй байхаар байхгүй байсан бол гэхэд эхнэр нь муухай харж-Яасан муу ёрын юм хэлдэг монш вэ? Чи ч надтай ханилахдаа юутай байлаа даа гэв. Сүрэнюу ч хэлсэнгүй тамхиа баагиулан удтал дуу гарсангүй.Эхнэрийнх нь нутаг усандаа зэгсэн баян айл байжээ. Тэдний эцэг эх Сүрэнг малч ажилчбагаасаа овжин зальтай сэргэлэн хүү гэж хоосон ядуугий нь юман чинээнд бодолгүйохинтойгоо суулгасан билээ. Баян хадам нь өмч хөрөнгий нь таслан өгч хэдэн жил харзнахад
Сүрэн юмаар юм хийж хэдэн мал нь өсөж олшрон хэн ч голохооргүй амьдраад ирэхээр хадамаав нь хүргэнээ онож таньсан гэж баярлан өөрөө маллаж дийлэхээ байсан мал хөрөнгийнхөөихэнхийг өгсөн учир Сүрэнгийн хотойшгүй баян болохын эх суурь тавигджээ. Нутгаасааалслан наймаа арилжаа хийсээр хүрээнд ойртон нүүж ирээд мал нь улам өсөн дэвжижхудалдаа наймаа ч хийж хөлтэй панзчин болж малаа ойр зуур байлган хүрээнд олон жилсууж олон ч хүнтэй танил болж хятад буриад төвд хүнтэй хоршин дэлгүүр гаргаж сүүлдээхувьдаа дэлгүүртэй болсон билээ. Хөлгүй баян болсны үндэс болсон буянтай хадмынхаахишигт мөргөн буян санаж байдаг болсон юм. Эдүгээ хотод зэгсэн баян дэлгүүртэй хашаабайшинтай болж алт мөнгө зөндөөн хурааж хөдөөд амбан шар, атан тэмээ, агт морь иргэнхонь, сэрхэн ямаа нийлсэн мянга хол гарсан малтай болж энэ нүсэр том аж ахуйг ганцханухаан самбаа, арга залиараа жолоогий нь барьж ашиг хонжоо олсоор бөгөөд ер нь алдажүзээгүй дандаа л одтой хийморьтой наймаа хийдэгтээ бахархан байдаг ажээ.Нээрэн ч би энэ хүнтэй нийлэхдээ юутай байлаа. Заяа байвал дэгжин хөгждөг юм билээ.Дугар ч над шиг олж долоохын ухаан суугаагүй бүрэг зантай ухаан муутай хүү билээ дээ.Махаа идэж ясаа амраалгүй хурааж цуглуулсан хөрөнгө зөөрийг минь бүрэлгэх үү? Уламарвижуулах уу? Ёстой л заяа нь мэдэг. Цаг төр ч өөрчлөгдөхөөр хүний сэтгэл санаа ч бас өөрболдог биз. Охин минь намайг бодоход нүдээ нээж ертөнцийн юмыг ухаарах болсон байх. Заяахав алган дээрээ бөмбөрүүлж амь шигээ хайрлан өсгөсөн ганц охиныхоо аяыг харья.Намайг жаргалтай байлгахыг бодвол гэнэ үү? Нээрэн жаргалгүй их хөрөнгөн дунд мууохиноо уячихаад ганц ч удаа инээж баясахгүй уйтгарлуулж байхыг хүсэхгүй гэж бодовч харбагаасаа үерхсэн Дагвын нүүрийг яаж харна. Өдий тавь шахтлаа хүнд худал хэлж яваагүйюмсан. Аз минь дутаждээ. Дагва баяны хөрөнгөөс идэлцэх хувь байсангүй гэхээс гол харлажбухимдах авч эхнэртээ зүрхлэн хэлж чадсангүй чулуун хөшөө шиг хөдлөлгүй суусаар байв.Гэрт огтхон ч чимээ аниргүй амьд амьтан байгаа шинж алга. Энэ чимээгүй дүнсгэр байдлыгэвдлэн.-Өвгөөн! Тэгээд яах вэ? гэж эхнэр нь асуув. Сүрэн эхнэртээ хэзээ ч ширүүн үг хэлж үзээгүйуурлавч дотроо уурладаг бөгөөд алаг нүдний цөцгий шиг хайрладаг алаг хонгор үрдээгомдовч нэгэнт түүнийг үгэндээ оруулж чадахгүй болсноо ухаарчээ.-Аа хө тэгээд гэр бараагий нь төхөөрнө байгаа даа. Муу охиноо зовоогоод яахав. Дураар ньболгоё гэж Сүрэн хэлэхэд өвчиндөө шаналж зовсон эхнэрийн царай нь гэрэлтэх шиг болов.* * *Шөнө дунд хэдийн өнгөрсөн боловч Дугарын нойр хулжжээ. Тооноор намрын дунд сарынарван тавны тэргэл сарны тунгалаг гэрэл тусаж шинэ гэрийн доторхийг өдөр мэт гийгүүлнэ.Олон хоног сарын турш хүсэл мөрөөдөл болж зүүдэндээ үзэж агсан хайр сэтгэлий нь биелэлболсон хайрт хүн нь жаргалдаа умбан ханасан бололтой огт нь сэрэх янзгүй намууханамьсгалан унтаж байлаа. Энэ чинь арай зүүд зэрэглээ биш байгаа гэсэн шиг сонихон бодолтөрж өндийн харвал янаг хүүхний нь хасын цагаан царай ямар ч харанхуй дундаас од мэттодхон харагдана. Дугар ойрын хэдэн өдрийн явдлыг санахдаа эрхгүй гайхах сэтгэл төрнө.Хайрт хүнтэйгээ хурим хийж дэр нийлснээс хойш арваадхан хоносон энэ насны хамгийнжаргалтай сайхан цаг нь түүнийг бараг мансууруулах шахсан бөгөөд өнөөдөр л ингэж
чөлөөтэйхэн бодож санаж байгаа ажээ. Санасан санаа бодол нь ийн гэнэт амилан бүтсэндэргэлзэн гайхна. Насанхүүтэй уулзан учрах бүрдээ улам дотно болж амьдралын тухай эрээцээргүй ярьдаг болжээ. Насанхүү түүнтэй голцуу гадуур уулздаг байснаа нэг өдөр ажил дээрнь ирж уулзаад гэр өөдөө үг дуу ч үгүй дагуулан явахдаа сэтгэл нь хачин долгилон хөдөлснөөнууж чадахгүй явжээ. Гэрт ороход аав ээж хоёр нь хоёулаа байсан бөгөөд Дугарыг хараадхоёулаа нэгэн зэрэг санаа алдахаар Дугар айх гайхах зэрэгцэн учрыг олж чадахгүй байтал аавнь дөхөж суугаад-Чи миний охинд санаатай юм биз дээ. Муу охиныг минь зовоолгүй үүрдийн хань ньболоорой. Нэрийг минь гутаачилгүй сайхан амьдраарай гэхэд Дугар юу ч хэлж чадсангүйөөдөөс нь ч харж зүрхлэсэнгүй. Тэгээд хадам аав ээж хоёр нь яаж амьдрах тухай даландолоон сургаал буулгахад Дугар сэтгэл догдлон сонсож буян хишгээ хайрласан хоёр хөгшнийачийг хариулна гэж батад боджээ. Насанхүүтэйгээ зөвлөн олон хоногийн турш дарсанмөнгөөрөө дөрвөн ханатай гэр худалдан авчээ. Гэр авахад мөнгө дутсан боловч ажлын газрыннөхөд нь мөнгө зээлдүүлснийг хэнд ч хэлсэнгүй. Шинэ гэр төхөөрснийг Сүрэн мэдээд “Энэчинь хэзээнээс охинтой минь суухаар бэлдсэн дамшиг байна шүү. Овоо доо. Эр хүн амьдарччадах нь” гэж бодсон ажээ. Насанхүү тэр хоёрын явдал ил болсонд хадам эцэг нь Сүхбатадүнэн учраа хэлж сүй бэлэгт өгсөн зүйлийг зүсээр нь буцаан өгөхөд их л хямсгар тоомсоргүйбайсан ч дотроо юу бодож явсныг хэн ч мэдэхгүй. Сүхбат Дугартай уулзаад-Дүү хүү ч санасандаа хүрч баян айлын ногттой номхон морь болох нь уу? Хүргэн хүүгийнхүзүү бөх зүтгээд бай зүтгээд бай гэж ёжлоход Дугар юу ч хэлсэнгүй. Нэг орой ажил тарахгэж байхад бас согтуу ирээд-Амьдралыг минь хулгайлсан хар луйварчин гэж загнасан нь Дугарыг удтал шаналгаж би сайннөхрийнхөө амьдралыг хулгайлсан шүү дээ гэхээс эвгүй бодол төрнө. Сүхбатаа хичнээн ихзовж шаналж яваа бол гэж өрөвдөн уулзах бүрдээ яс нь хавталзан нүүрийг нь ч харж чадахгүйболжээ. Сүхбат сэтгэлийн зовлонгоо нимгэлэх гэж бодсон юм уу үе үе архи ууж Дугартайдайралдах бүр гашуун үгээр булж байснаа хурим хийснээс хойш дуугарахаа ч больжээ.Ийнхүү хуучны хоёр сайн нөхрийн түнш хагарч бие биеэ дайсан адил хялайн харах болов.Намрын дунд сарын шинийн гуравны шарагчин хонин өдөр гал голомт үүсгэхэд өлзийтэй гэжхадам аав нь Гандан хийдийн хамба ламаас өдөр судар асууж тэр өдөр хурим хийснээ бодоходхуримын дуулиан одоо болтол Дугарын чихэнд хадах шиг болно.Нийслэл хүрээний зартай баяны хуриманд хүрээ хорооны олон хүн цугларсан ажээ. Тэдгээрхүмүүс Сүрэн баян охиноо ядуу хүнд өгсөнд янз янзаар үзсэн гэнээ. Дугарын ажлын газрынхэдэн хүн хуриманд байхдаа сонссон зүйлээ Дугарт нуулгүй хэлжээ. Сүрэн ухаантай сүрхийхүн болохоор шинэ засгийн бодлогыг дагаж охиноо ядуу хүнд өгч байгаа юм гэж зарим ньхэлэхэд зарим нь үгүй байхаа мань хашир далд нэгэн бодолтой гэнэ. Гурав дахь нь хүргэн хүүнь жолооч болохоор Сүрэнд ямар ч хөрөнгөөс илүү хэрэгтэй гэцгээж Сүрэн ч сайхан зарцтайболж дээ. Тэр нь ч бяр тэнхээ ихтэй чийчаан тэрэгтэй болохоор нуруугаа хугартал зүтгэнэбизээ гэж хорон үг ярьсныг Дугар санах бүр дотор нь эвгүй болж ийн нойроо хулжаан түмэнбодолд автан байгаа ажээ. Ийм зэвүүн хорон үг хонгор гэнэн сэтгэлийг нь сэвтүүлсэн учиролны хэлэлцэх ортой болов уу? Нэгэнт л баян айлын хүргэн болсон болохоор хадмуудын юухий гэснийг хийж нэг ёсны зарц нь болж байгаа юм байх гэж бодохоос Сүхбат хашир эр
болоод хөндийрсөн байх. Би ер нь явж явж гарч болохгүй гүн хар нүхэнд унав уу даа гэхээсгуниг төрөвч үхэн хатан хөөцөлдөж шунан дурлаж байсан хайрт хүүхнээ авсан болохоор юу чболсон хамаагүй санагдаж янаг хүүхнээ чанга тэврэн унтах гэж оролдоход Насанхүүнойрмоглон булбарай зөөлөн хацраа хацарт нь нааж хүүхэд шиг зөөлөн амьсгалан үсийг ньсэрвэгнүүлэхэд Дугарт ингэж хэвтэхээс илүү жаргал ер бодогдохгүй болов.Энэ үес их гэрт Сүрэнгийн нойр хулжиж олон жилийн архаг өвчтэй эхнэрийнхээ үе үеяраглахыг чагнаж бас л элдвийг бодсоор байлаа.Хоёр хүүхдийг холбосон хурим ч яахав сүртэй сайхан боллоо. Дугар өөрийн хүн болохоорбараа турууг нааш цааш зөөхөд санаа амар болсон. Амны хишигтэй сайн хүү бололтой,хөрөнгө зөөрийг минь дэмий үрэхгүй байх гэхээс сэтгэл нь хэдий өег байвч нэгэн зүйлсэтгэлийг нь шаналгана. Сүхбатын эцэг Дагва баян саяхан хөдөөнөөс ирж уулзахдаа “Мууновш чамайг бодоход би арван цагаан буянаараа амьдарч яваа юм шүү. Чи бол бусдыгмөлжиж сорж амьдардаг хувалз. Ардын хоршооны хөрөнгийг бүрэлгэж байгааг чинь илчилнэдээ” гэж занасан байжээ. Дагвыг итгээд хамаг байдгаа тоочиж байсандаа л гэмшиж тэр золигнээрэн ховлож мэдэх юм гэж болгоомжлон ёстой л далан таваар буун өгч хамаг буруугохиндоо тохож аргадсан боловч түншээ номхруулж чадаагүй билээ. Хоршооноос хямд үнэтэйбараа бөөнөөр нь авч дамлан худалддаг. Зарим хүмүүстэй сэм хуйвалдаж данс даягийгхуурамчаар үйлдэж төгрөг мөнгө авснаа хүртэл Дагвад гайхуулан чалчдаг би мөн тэнэгамьтан. Худ ураг бололцоно гээд л гэнэдэж дээ гэхээс нэн аймшигтай бодогдоно.
НАЙМДУГААР БҮЛЭГЗуны дунд сарын шинэдээр Дугар, Хан Хэнтий уулын аймагт шуудан хүргэж өгөөд гэртээирэхэд эхнэр нь эзгүй байхаар их гэрт орвол хадам аав ээж хоёр нь сүйд болон угтаж-Иш хүү минь сайн явав уу? Зүдрэв үү? Ядрав уу? гээд л цай цүй болон сандралдав. Дугархалуун цай ууж суух зуураа-Насан хаачсан бэ? гэвэл-Өнөө л шийний сургуульдаа явсан гэж хадам ээж нь сэтгэл зовсон байртай өгүүлэхэд Дугарюм ч хэлсэнгүй, зам зуураа нутгийн анчидтай уулзаж хямдхан үнээр авсан баавгайн арвандомьтоо хадам эцэгтээ өглөө.-Аа бас сүрхий хүүеэ. Ийм чухал юм санаагаараа олоод ирдэг гэж Сүрэн магтан хэлэхэдДугар урамтай л байв.Дугар их гэртээ ханатлаа цай ууж гэртээ орлоо. Гэр орон нь ойрд хүн амьтан байсан шинжалга, шороо тоосондоо дарагдсан байхыг хараад Дугарын дотор зарсхийн эвгүй бодол төрлөө.Эзгүй хойгуур гэр орондоо ч тогтохгүй гадуур тэнээд, намайгаа араар минь тавиад байдаг юмбиш байгаа гэдэг муухай юм бодогдсон ч итгэл хайрыг нь эгнэгт булаан бараг жил шахамамьдрахдаа бие биедээ улам л янагшин дасаж өчүүхэн зуур ч хөндийрвэл хоёр биеэ үгүйлэнсанаж байдгаа бодож түрүүчийн муухай бодол нь агшин зуур хийсэн арилж намайг эзгүйдяаж шуу байдаг бол доо, аав ээж хоёртой л хамт байдаг болохоор гэр орон нь ингэж шороотоосонд дарагдаа биз гээд хог шороогоо цэвэрлэн цай чанаж Насанхүүг хүлээв.Өнгөрсөн хавар Монгол улсын тээх нэвтрүүлэх хороо байгуулагдахад цэргийн гараашаасДугар Сүхбат хоёр тэрэгтэйгээ шилжиж ирсэн бөгөөд Дэгээхүү тээхийн байцаагчаар,Кононов механикчаар очжээ. Тээх нэвтрүүлэх хороо шинэ хуучин нийлсэн дөчөөд тоонытэрэгтэй болсны дотор богдын сангаас хураагдаж ирсэн франклин доож пултон форд зэрэггерман, америк маркийн хэдэн тэрэг байв. Тээхийнхэн шинэ жолооч авч дагалдуулан сургах,хуучин тэргээ засаж сэлбэх зэрэг зөндөө их ажилтай болсны гадна зарим аймаг хошуудадшуудан хүргэх, хоршооны бараа ачих гээд хөдөлдөг бүх тэрэг нь бараг өдөр өнжилгүй юмандявна. Сүхбат тэрэг барьж сурсан бөгөөд хуучин фордоор голдуу хотын дотор явна. Тэр хоёрбараг л танихгүй хүмүүс шиг мэндийн зөрөө ч үгүй байдаг байв.Дугар анхандаа хүний жаргалаар тоглосон гэж өөрийгөө зэмлэж байсан ч яваандаамартагнажээ. Сүхбатын царайд зовж шаналсан шинж ер мэдэгдэхгүйд баахан гайхна. Хэрэвөөрөө тийм байдалд орсон бол амиа хорлох эсхүл солиорох байсан байхаа. Тэгэхээр СүхбатНасанхүүд үнэн зүрхнээсээ дурлаагүй байж гэж бодогдоно. Дугар эхнэр аваад сэтгэл санаа ньтогтворжиж ажлаа л сайн хийх юмсан гэж бодохын сацуу хуриман дээр ирсэн хүмүүсийнярьсан зэвүүн үгийн худал болох нь яваандаа мэдэгджээ. Хадам аавыг нь хоршооны ажилдхэтэрхий гар дүрж ардын хоршоог өөрийн юм шиг болгож байна гэх яриа гарч түүнийхоршоонд эзэлж байсан байр суурь бага болж голцуу хувийнхаа худалдаагаар хөөцөлдөхболжээ. Энэ явдал Дагваас болсон гэж Сүрэн битүүхэндээ хардана. Хадам аав ээж ньДугарыг охин шигээ хайрлан энхрийлэх учир буянтай улсын ачийг яаж хариулах билээ гэж
үргэлж бодож ажлынхаа зав зайгаар ачаа бараагий нь зөөж өгч дэлгүүрээр нь очиж гүйлгээямар байгаад санаа тавьж гадаадын худалдаачдад онц хэрэгцээтэй үнэ ч өндөр баавгайндомьт, хүдрийн заар, бугын эвэр, ангийн үс зэргийг хөдөө гадаа явах болгондоо хямд үнээролж ирэхэд Сүрэн ихэд баярладаг байлаа. Угийн сайн анчин болохоор хөдөө гадаа явахдаазам зуур дайралдсан үнэг чоно хярсыг гаргаадаггүй авлах учир Сүрэнгийн олз омгийг уламих болгож байлаа. Ноднин намар Насанхүүтэй хурим хийсний дараа Замын үүд ороодирэхдээ анх таван үнэг алж ирсэнд Сүрэн хүргэнээ тоож эхэлсэн билээ. Дугар угийн андхорхойтой болохоор замд зөндөө үнэг дайралдахаар хэдийг агнаж хадам аавд хэрэг болжмагадгүй гэж авчирч өгвөл Сүрэнгийн нүдэнд баярын инээмсэглэл тодорч-Алтан гартай хүү юм даа гэж магтсанаас хойш Дугар урам орж өвлийн эхэн сар Алтанбулагорох далимдаа гөрөөлж хоёр баавгай, арваад чоно алж ирсэн нь хадмуудаа гайхан баярлахадхүргэжээ. Үүнээс хойш Дугарын ангийн хорхой дахин сэргэж амралтын өдөр буу үүрэн хотынойр орчмын уул хадаар тэнэж явах болгондоо ганзага хоосон ирдэггүй болсон нь хадам аавыннь сэтгэлд яв цав таарч, тэрэг засвартай үедээ чөлөө авч хөдөөнөөс морь авчруулан хэд хэдэнхоногоор ч анд явсан удаа бий. Түүнийг анд яваад алга болчих юм уу? Ажлаар хөдөө гадааявах бүр Насанхүү их л дурамжхан байдаг байжээ. Сүрэн ийм олбортой хүргэнтэй болсондоосэтгэл тэнүүн байх болж энэ ч заяагаар учирч миний хөрөнгийг идэх хувьтай хүү байж гэжбахархан хүргэнтэйгээ арилжааны тухай зөвлөн ярих болов. Дугар зүгээр олз олж аавдаа тусболох гэж үнэн санаанаасаа хүсэж байхад Насанхүү анхандаа дурамжхан байснаа сүүлдээ илтдургүйцэн нэг удаа-Урьдын цагт бол чи, зэгсэн хөлтэй панзчин болох нь ээ. Одоо цагт аав та хоёрын баяжихыгүхэн хөөцөлдөж байгаа чинь таарахгүй шүү. Чи намын гишүүн хүн ийм бодол санаатайбайдаг бол тусгүй гэж шүүмжилсэнд Дугар эхнэртээ анх удаа гомдоход хүрчээ.Өнгөрсөн жил эргэмийн дотор Дугарын амьдралд өөрчлөлт гараагүй боловч сэтгэл санаандмэдэгдэхүйц өөрчлөлт гарч аавынхаа ажилд тус болох гэсэн ариун санаа нь эхнэрийн санаанднийлэхээ байж сэтгэлийн зовлон эдлэх болов.Богд хаан таалал төгсөж өнгөрсөн намрын сүүлчээр хуралдсан улсын анхдугаар их хуралАрдын Бүгд Найрамдах Засаг тогтоон явуулж, үндсэн хууль баталж улс гүрэн хөгжлийн шинэзамд орсон билээ. Энэ явдал Сүрэнд баахан эргэлзэх сэтгэл төрүүлж наймааны ажлаардагнан хөөцөлдөх нь эцэстээ юу болох бол гэж бодон ямар нэгэн улсын албан газар ажилхийхийг хүсэвч таарч тэнцэх ажил ч олдсонгүй. Өөрөө ч оръё гэж шимтсэнгүй. Бас хөлтэйхэннаймаа хийхээ ч аажмаар багасгаж хүргэний олж ирдэг ангийн үс арьс тэргүүтнийггадаадын худалдаачдад сэмхэн худалдаж дээр үед Сүхбатын эцэг шинэ төр ч хөрөнгөтэйбидний жаал юманд өнгөлзөх байх гэж хэлсэн нь санагдаж ямар ч гэсэн хоёр хүүгээ биднийгөнгөрсөн хойно идэх хоолтой нь үлдээе гэдэг бодол төрж гэр орныг нь томсгож дотууртавилга төхөөрөмжийг нь шинэтгэж хүргэн охин хоёртоо шинэ эмээл хазаар дээл хувцасбазаан төхөөрч өгчээ.Дугар Насанхүүг хүлээн хийх юмаа олж цөхөж байтал хадам аав нь орж ирээд-Цаадах чинь ирээгүй л байна уу? Хаашаа алга болчдог дамшиг вэ? хүү минь ирэхээр нь жаалзагнаж үз. Хэзээ л гэрийн эм хүн ийм байлаа. Даруулгагүй өссөн юм болохоор чамайг эзгүйд
гэрийн бараа харахгүй юм. Бас тэгээд намайг панзчин наймаачин бусдыг шулж мөлжижамьдрах чинь манай нам эвлэлийн зорилго бодлогод таарахгүй гээд л сурталдах боллоо. Бид чайхавтар хувьсгалч хүүхэнтэй зовох нь шив дээ гэхэд Дугар хүүхнийхээ талаар их л эргэлзэхэдхүрэв. Сүрэн наймаа гүйлгээ бүтэмж муутай байгаа тухай баахан юм ярьж байгаад харилаа.Дугарын уур ч хүрэх шиг болж гадаа гараад бараа харна. Үдэш болов. Зуны тэнгэрт бөөнбөөн хар үүл хуйрагнан бороо орох төлөвтэй болов. Дугарын сэтгэл бүр ч зовж аль өглөө лявсан юм гэнэ. Өдий болтол хаачдаг юм бол. Эсхүл намайг эзгүй болохоор гадуур өөр хүнтэйхонон өнжин самуурч явдаг юм биш байгаа гэхээс хоолой өөд нь гашуун юм огшиж хар хор ньхөдлөв. Гадаа чимээ чагнан зөндөө зогсоход алсын бараа тасарч пад харанхуй боллоо. Салхихөдлөн гудамжны өлөн шороо бужигнаж тэнгэр дуугарч ширүүн борооны түрүүч тог тогдуслахад гэртээ орлоо.Дугарын хүнд ер нь муу санаж хардаж үзээгүй зүрх нь чимчигнэн өвдөж аминаасаа илүүхайрлан үздэг цэвэр ариун хайр дурлал нь ингээд хөрч хөндийрөн замхрах юм биш байгаагэхээс байж сууж үл чадна. Бороо ч асгарав. Байсхийгээд л тэнгэрийн дуу толгой хагаламтачигнан бороо шаагин орсоор байснаа тэнгэрийн дуу холдож ширүүн аадар намдсан боловчбороо зүсрэн нэгэн хэвээр шижигнэн орлоо. Дугар нэгэн жигдийн шажигнан орох бороондундаас хүний хөлийн чимээ танил болсон хаалганы хонх дүн дан хийн дуугарахыг хүлээнзүрх нь хор шараар буцалж байсан ч бороотой харанхуй шөнө ганц бие эмэгтэй яаж айжсандарч яваа бол гэхээс айх шиг болж энэ ер нь жиг ургалаа. Арай муу санаатай хүндайралдаад... гэхээс зүрх нь базлан өвдөж урдаас нь тосохоор авдраа уудлан одончуу цувгаргаж өмсөөд гэрээсээ гарах гэтэл хашааны хонх дүн дан дуугарлаа. Баярлах, уурлахзэрэгцэн хаалгаа онгойлгон гэрэл тусгаж харвал хоёр хүн орж ирснээ-Хүүе. Ашгүй чи ирээ юү? гэх танил дуу гарахад Дугарын сэтгэл амарч гэртээ орлоо. Усангүзээ болтлоо норчихсон эхнэр нь танихгүй хүн дагуулсаар гэртээ орж ирэв. Танихгүй хүннүүр рүүгээ гоожих усаа арчин Дугарыг хальт харснаа-Та сайн байна уу гэж мэндлэхэд-Сайн гэж Дугар дуулдах төдий мэндлэвэл-Бид ший тоглоод тартал бороо ороод... Насанхүү хүргэж өгөөч гэж гуйхаар нь... гэж өнөө хүнсандрангуй бололтой хэлэв. Дугар юу ч хэлсэнгүй тэр хоёрыг ээлжлэн янз муутай харахадНасанхүү түүнийг уурлаж гэдгийг мэдэн дагуулж ирсэн хүнээсээ сэтгэл зовж-Та суугаач дээ гэвэл тэр хүн хялам хийн харснаа-Зүгээр зүгээр. Би явъя гээд Насанхүүгийн нөмөрч ирсэн цувыг шүүрэн авч нөмрөөд гараадявчихав. Дугар хойноос нь даган гарч хаалгаа түгжихдээ намайг ирээгүй байсан бол энэхүнтэйгээ наргиж хонох байсан биз гэж бодохоос гар нь салгалан чичирсээр байсан ч биеэбарьж гэртээ орж ирвэл Насанхүү өөдөөс нь харж хэмжээлшгүй хөөрхөн нүдээрээинээмсэглэн-За тэгээд сайн ирэв үү? Өдөр ирсэн юм бол тосоод авахгүй энэ бороон дунд намайг яаж
ирнэ гэж бодоо вэ? гэж тунирхсан янзтай хэлэв. Дугарын гар чичрэн үсдэж авмаар байсан чнэг гараа нөгөө гараараа барьж муухай харснаа-Сайхан мэдээрэй гэж ээрэн хэлбэл Насанхүү дүрсхийн харж-Юу гэнээ! гэж их л зэвүүн хэлээд нойтон дээлээ тайлав.-Эзгүй хойгуур ингэж харанхуй шөнө хүн дагуулаад ирдэг бий гэж Дугар гомдол хорслооарайхийн барьж хэлбэл Насанхүүгийн нүд гялалзан-Битгий дэмий донгосоод бай! Хардаж байгаа ухаантай юм уу? Мөн ч таарч дээ. Гэмгүйбайхад хал цохиод хэрэггүй шүү. Намайг тийм завхай амьтан гэж бодож байдаг яасан муухайсэтгэлтэй хүн бэ? гэв. Дугар эхнэрийнхээ нүд тийм ширүүн зэвүүн байхыг ер үзээгүй тул үг чхэлж чадсангүй. Ашгүй аав нь орж ирэв. Дугар түүнээс дэмжлэг авах санаатай харлаа. Сүрэнхоолойгоо зассанаа-Чи чинь харанхуй шөнө хаагуур тэнээд, хүүхдийн сэтгэл зовоогоод байна гэж ширүүн хэлтэлНасанхүү нойтон дээлээ чулуудаж-Би тэнэсэн юм уу? Та хоёр ер нь яах гээд байна. Тийм л сүрхий юм бол сүүдэр шиг дагаадявж байхгүй юу! Би эрийн боол гэрийн зарц биш шүү. Сурч боловсрох замаа хэнээр чзаалгахгүй. Намайг эрийнхээ эзгүй хойгуур олны газар тэнэж явдаг завхай хүүхэн гэж бодооюу гэж чанга хэлээд уурласандаа болж мэгшин уйлав. Сүрэн юм хэлж чадалгүй дүлэгнэжбайснаа-Гэрийн эмэгтэй хүн гэдэг чинь хань нөхрөө юманд яваад ирэхэд ундтай устай байдаг сандаа. Тэгэхэд чиний байгаа царай гэвэл-Чадахгүй чадахгүй! Би та нарын зарц биш. Та хоёр шиг наймаа панз хийж бусдыг шулахмөлжихийн дон шүглэсэн амьтад шиг хардаж сэрдэж хуурч мэхлэх зан сураагүй юм шүү гэжНасанхүү нулимсаа арчин арчин ууртай хэлнэ. Сүрэн ууртай дураараа охиндоо ширүүн үгхэлж чадсангүй хэсэг харж байснаа гарав. Дугарын уур бага багаар дарагдаж арай ч түргэдэвүү дээ. Хөөрхий минь би л муухай юм хэлж зовоочихлоо гэж бодон аргадах санаатай өмнө ньсөхрөн сууж-За за хэрэггүй юм хэлж чамайгаа гомдоочихлоо гэвэл Насанхүү түүнээс зайлж суугаад-Тэнэг хар золиг чамайг ийм муухай санаатайгий чинь мэдсэн бол... гээд мэгшин уйлсаарбайлаа. Дугар Насанхүүгээ уйлуулах байтугай уурлуулж үзээгүй тул хэрхэн яаж аргадахаамэдэлгүй хэсэг сууснаа өрхөө татан галлаж хоол цай хийв. Насанхүү уйлахаа больсон чууртай хэвээр гөлрөн суусаар байлаа. Дугар янз янзаар аргадан хоол аягалж өгсөн ч гавьтайидсэнгүй. Гэрийн дотор чимээ анир огтхон ч үгүй гадаа бороо л шажигнан орсоор ажээ.Дугар арга барахдаа хөдөө явж байхдаа түүнийг санаж зүүдлэн босон харайхад нөхөд нь яаждооглож байснаа, баавгайн домьт олж аавдаа өгөхөд аав нь яаж баярласнаа хүртэл ярихадНасанхүү дуулаагүй юм шиг сууснаа
-Аав та хоёр шиг шунаг амьтан их олз олж дээ гэвэл Дугар гомдон буруу харж хэвтэв.Насанхүү гэнэт инээд алдан түүний мөрнөөс татаж-Хөөрхий минь уурлачихав уу? Үг ширүүн ч явдалд тустай гэдэг юм шүү. Өвгөн минь чиулсын тэрэг техник хэрэглэн ан гөрөө наймаа панз хийнэ гэдэг чинь ер нь таарахгүй.Танайхан чамайг баахан муу хэлдэг юм билээ. Чи ер нь санаснаараа зүтгээд байдаг зөрүүдзолиг байна гэв. Дугар эргэн харж эхнэрийнхээ нойтон үсийг илж-Юу нь буруу юм бэ? Ажлын зав чөлөөгөөр ан хийхийг хэн ч хориглохгүй. Би угаасаа анчинхүн. Ан хийнэ гэдэг чинь эр хүний хийморь сэргэдэг юм гэвэл-Тэр ч тийм байлгүй. Гэсэн ч чи хэтэрхий хувиа боддог хүн юм даа. Аавын санаанд тааруулахгэвэл чам шиг хүү энэ насандаа дийлэхгүй. Тэртэй тэргүй бидэнд идэж хүрэлцэх хоол байна.Мөрөөрөө амьдарч хэд гурван янчаан олбол жаргал тэр биш үү? Би олон дахин бодлоо. Чинамын гишүүн хүн надаар хэлүүлэх юу байхав.-Насан минь чи юмны учир даанч мэдэхгүй байна даа. Зам зуур дайралдсан ганц нэг гөрөөсбуудахад юу нь буруу байна. Аав, бид хоёрыг л сайн сайхан байлгах гэж бодож байхад жааханч гэсэн тус болъё гэж бодсон юм.-Өөрөө л мэд чи намайг бодоход ухаантай хүн шүү. Энэ чигээрээ зүтгээд аавын панзнаймааны ажилд оролцоод байвал би эвлэлийн гишүүний хувьд шүүмжлэхдээ л шүүмжилнэ.Дугар инээд алдан-Хонгор минь гэгээрлээ мэдлээ гэжээ. Тэр хоёр ийм албаны үг ярьж үзээгүй тул Дугар бааханэргэлзэхэд хүрч эхнэрийн нь хэлж байгаа үг зарим нөхдийн нь цухуйлгаж байсан үгтэйтаараад байсан болохоор өмнөх замаа дахин шүүрдэн бодлоо.Маргааш өглөө нь Дугар ажил дээрээ ирээд хамгийн түрүүн Дэгээхүүтэй уулзав.-Чи яагаад нөхдөөсөө хоцорсон бэ? гэж Дэгээхүү уулзангаа асуув. Дугарын дургүй хүрч энэхүн намайг харахаараа яагаад ингэж дандаа нүд үзүүрлэж байдаг юм бол гэж бодов. Дугархотоос гурвуулаа гарч зүүн хязгаарын цэргийн анги Сан бэйсийн хүрээ Хан Хэнтий уулынаймгаар шууданд явахдаа цуг гарсан боловч буцахдаа уулзаагүй бас Дугарын тэрэг эвдэрчсаатсан болохоор уур нь хүрч-Дарга минь энэ тэрэг гэдэг чинь бас эвдэрдэг юм байна шүү гэчихсэн чинь Дэгээхүү босонхарайж өмнөх ширээгээ алгадан-Юу гэнээ хө намайг юу ч мэдээгүй мануухай байна гэж бодоо юу? Эцсийн удаа чамд хэлье.Чи улсын тэрэг хэрэглэж олон удаа ан гөрөө хийж дамын наймаачин хадамтайгаа сүлбэлдэнбаяжих гэж байгааг бид мэднэ шүү. Олон ч удаа зүгээр өнгөрөөсөн дахиад тийм үг дуулдвалажлаас чинь чөлөөлж торны цаана суулгана шүү гэж зандрахад Дугар эсэргүүцсэнгүй. Урдшөнө Насанхүүтэй хэрэлдэх ч биш хэлцэх ч биш ярьснаа бодож ер нь миний тухай хүмүүсмуугаар бодоод байх болж үүнээс хойш ан хийхээ больдог ч юм билүү гэж боджээ.