The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Bataa номын сан, 2026-01-25 07:34:34

зам роман

zam

Дугар Дэлгэр хоёр хөгшнийгөө дагуулан бөхийн талбайгаас явлаа.-Муу хүү минь хаана яваа бол наранд шарагдаж сүйд болж яваа болов уу гэж эх нь хэлэхэдДугар юм ч хэлсэнгүй.Цэргийн сургууль үзүүлэх талбайд наадамчид бас л битүү байлаа. Морьтой олон цэрэг эгнэнжагссан байснаа захаасаа нэг нэгээрээ цувран давхиж замд нь хөндөлдүүлэн тавьсан саадууддээгүүр чадмаг харайлган гарахад хүмүүс дуу алдан баярлалдаж сургуультай морьд түүнийгунасан цэрэг дарга нарт баяр хүргэнэ. Дараа нь ойрхон ойрхон зайтай босгосон бургаснуудыгмориныхоо хурд дунд нэгийг ч үлдээлгүй сэлмээрээ тас цавчих, давхиж байгаа мориндээрээс буун харайж зүүгдэн явснаа мордох зэрэг олон сонирхолтой сургууль хийжнаадамчин олныг үнэхээр бахдуулав. Бас бай буудах бөмбөг тэслэх зэрэг сургууль үзүүлжбайтал нүржигнэсэн их чимээ гарлаа. Бүгд л тэнгэр өөд харвал олон нисэх онгоц гуравгурваараа жагсан олны дээгүүр нисэж өнгөрснөө тэнгэрээр дүүрэн цаас цацан хаяв. Тэрбужигнасан ухуулах хуудас сонин аажмаар доошлоход хүмүүс түүнийг авч унших гэжхөөцөлдөнө.Нар ч орой болжээ. Дугар гэдэс өлсөж ам цангасан тул-Ээж ээ! Байрандаа очиж хоол унд иднэ байгаа гэвэл-Тэгье хүү минь гэв. Тэр гурав үзсэн харснаа дүнгэр дүнгэр ярилцсаар байрандаа ирвэлӨлзийсүрэн асрын хоймор унтчихсан хажууд нь Алексей ном уншиж суулаа.-Иш Алексей минь чамайг наадам үзүүлсэнгүй сайхан чөдөрлөж дээ гэж Дугар хэлбэлАлексей инээвхийлэн-Бид хоёр их үзсэн. Энэ ядарсан, унтсан гэв. Халууцаж ядарсан хүмүүс айраг ууцгаав. Дугаргал тогоонд очиж хоол авчран эх дүү хоёртоо өглөө.-Ээжээ та цай уумаар байна уу? гэж Дугар асуувал-Юу хийх вэ? Сайхан айраг уучихлаа гэв. Тэр гурав хоол идэж дуусах үед Өлзийсүрэн чсэрлээ.-Миний хүү яасан их унтдаг юм бэ? Хоол идэх үү гэж эх нь асуувал Өлзийсүрэн толгойсэгсэрч-Орос ах над хоол, чихэр боов их өгсөн гэв.-Орой болох нь харина байгаа гэж эх нь хэлэхэд Дугар олныхоо дунд жаал бужигнамаарсанагдсан тул-Харин тэгэх үү? Та ядарч байна уу гэвэл-Миний хүү олон нөхөдтэйгээ эндээ тоглож наадаад хонохгүй юу? Ээж хүү хоёр нь харъя.Дүүтэйгээ эндээ бай л даа гэж эх нь хэлэхэд


-Та яаж ганцаараа байх вэ? Бид гурав харина. Ах та эндээ бай. Маргааш өглөө бид хүрээдирнэ гэж Дэлгэр хэлэв.Дугар эх дүү хүү гурваа таньдаг жолоочид захин гэрт нь хүргэж өгөхийг гуйлаа.Ойролцоо майханд баян хуур хөгжим хангинан орос хүн намуухан дуулна. Тэр нэгэн жилЕгор нь Жалханзын хүрээний баруун гүвээнд Дугартай хамт сууж байхдаа иймэрхүү дуудуулж сууж байсныг санаад баярын сайхан өдөр сайн нөхрөө дахин дурсаж шүүрс алдав.Хөөрхий минь хоёр хүүтэй гэсэн нутагт нь хоёр хүү хөгшин эх нь бэлбэсэн эхнэр ньсэтгэлийн зовлон эдлээд л бас над шиг элгээ эмтлүүлсэн хэдэн амьтан бий дээ гэж гуниншингэж буй нарны туяаг ширтэн зогсож байтал хөгжим дуугарч байгаа майхнаас Алексейгарч ирээд дуудав. Дугар тэр майханд орвол Алексей, Кононов хоёроос гадна гурав дөрвөнорос жолооч нар байлаа. Тэд архи ууж хоол идэж байжээ.-Дугар наашаа суу гэж Кононов хажуудаа зай гаргав. Дугар тэнд сууж хоолноос нь амсав.Архинд нь уруулаа хүргээд тавибал-Уучих л даа гэж Кононов хэлэв-Дэмий байхаа их уувал согтож мэднэ гэвэл-Ганц хундага юм зүгээр гэж Алексей шахаад байхаар нь уучихав.-Дахиж болохгүй шүү гэж Дугарыг хэлэхэд тэд архиар шахсангүй харин загасны мах, хиамзэргээр шахна. Нэг шар үстэй залуухан орос баян хуур хөгжмөө уянгатай сайхан дуугаргахадорос нөхөд даган дуулцгаав.-Бид монгол нутагт бүр идээшжээ. Гэсэн ч удахгүй явах болохоор их л санах байх даа гэжАлексейг хэлэхэд Дугар гайхан харж-Чи явах юм гэж үү гэв.-Одоо та бүхэн хөл дээрээ зогсож чадах болсон. Олон олон мэргэжилтэй ажилчидтай боллоо.Бид үүрд та нартай хамт байхгүй. Та бүхэн өөрийн орны тээврийг бардаагаар эрхлэн явуулжчадах болсон учир хоёр улсын хоорондох гэрээ ёсоор бид удахгүй буцна гэж Алексейхэлснийг Дугар орос хэлэнд төдий сайнгүй болохоор сайн ойлгосонгүй Кононовоос асуужмэдлээ.-Гэсэн ч бид та бүхнийг хэзээ ч мартахгүй. Та нар шиг сайн нөхөд ер нь мартагдах ёсгүй юмгэж Дугар хэлжээ. Дугар тэдэнтэй хамт хоол идэж хоёр гурван хундага архи уугаад хэтэрчмагадгүй гэж бодон майхнаас гарлаа.Нар хэдийн шингэж зуны үдшийн чийглэг бүлээн салхи сэвэлзэж байлаа. Их наадмын хөлхөдөлгөөн татрах байтугай улам их болсон юм шиг санагдана. Дугар салхинд жаал зогсож юухийх билээ, нөхөдтэйгөө тоглох уу гэж бодож байтал майхнаас хэсэг хүн гарч ирээд наадмынталбай өөд явлаа.


-Та нар хаачих нь вэ? гэж Дугар асуувал-Бид ший үзнэ. Бидэнтэй хамт юм үзэхгүй юу гэж баазын даргын охин хорь орчим насныдагалдан жолооч хүүхэн хэлбэл Дугар дэмий байхаар юм үзье гэж бодон тэдэнтэй хамтявлаа. Баазын даргын охин царайлаг хөөрхөн бүсгүй залуу жолооч нарын зүрхийг хэдийнээсгижигдэх болсон боловч хэнийг ч хавьтуулаагүй гэх сураг нөхдийн нь дунд байдгийг Дугардуулсан бөгөөд тэр айхавтар хүүхэнтэй зэрэгцэн явж байхдаа нүдний булангаар сэм харвалхүүхний хөрслөг бор царайнд аятайхан зохисон торомгор хар нүд нь үдшийн бүрийд туяарахшиг болно. Тэр хүүхэн нөхдийнхөө дунд ер ичиж зовсон шинжгүй сонин юм ярьж заримдаааальгүйтэн нүдээ намжиртай хөдөлгөн инээхэд Дугар түүнийг баахан савсаг амьтан юм даагэж боджээ. Тэд хэдүүлээ явсаар юу үзэхээ ярилцан маргаж Улсын Төв Театрт тоглох гэжбайгаа “Харанхуй засаг” гэдэг ший үзэхээр очсон боловч пиу дууссан байлаа. Буцах гэжбайтал театрын дарга Дугартай танимхайрхан уулзаж ший үзэх гэж яваагийн нь мэдэж-Та нар эндээ хүлээж бай гээд дотогшоо орчихлоо. Тэд горьдон хүлээж байтал хоёрхон пиубарьсаар гарч ирээд-Өөр пиу ер олдсонгүй. Та бүхэнд дараа олж өгье. Хэрэв маргааш үзэх бол эртхэн шигхэлээрэй гэв. Хоёр пиугаа хэнд өгөх тухай төдий л маргасангүй. Эмэгтэйгээр нь баазындаргын охинд нэгийг нь нөгөөгий нь эзэн хүн гэж Дугарт өгөөд бусад нөхөд нь сүүдэр шийүзнэ гээд явчихав. Дугар зүс үзсэнээс цаашгүй сээтэгнүүр охин дагуулсаар үзэх танхимдорохдоо баахан ичиж таних хүн дайралдах бий дээ гэж болгоомжилсоор заасан суудалдбушуухан суучихав. Театрын зуны задгай байранд хүн пиг дүүрч шуугиан ихтэй байлаа. Тэрнэгэн жил Насанхүү Сүхбат хоёртой хамт залуучуудын эвлэлийн гишүүдийн тоглож байсаннэгэн ший үзэж байсан нь санаанд орлоо. Тэр үе шиг л энд хурсан олон мөн л ойрдэргэдүүрээ сууснаа сэм сэм харцгааж бас таньдаг нөхдөө дуудацгаан бөөн шуугиандэгдээнэ. Удалгүй ший эхлэв. Харгис бурангуй үеийн ард түмний хэрхэн ядуу зүдүү амьдарчбайсан, тэр үеийн сэтгэлтэй залуусын хувь заяа хичнээн хөөрхийлөлтэй байсныг сэтгэлсэртхийлгэн харуулсан ший үзэхдээ Дугарын сэтгэл догдлон хөдөлж Чулуунбаатар хүү Цэцгээхүүхэн хоёрын золгүй хувь заяаг өрөвдөн хайрлаж ихэд уярч байлаа. Дэргэдээ суусан хүүхнээнүдний булангаар харвал сэтгэл нь хөдөлсөн бололтой нулимсаа арчиж байхыг хараад гэнэтөрөвдөв. Энэ танхил бүсгүй ийм зовлонг биеэр эдлээгүй боловч ингэж зовон шаналж байхыгбодвол өрөвчхөн сэтгэлтэй хүн юм даа гэж бодов. Ший төгсөлдөө ойртож Цэцгээ хүүхнийхувь заяа хөөрхийлөлтэй эмгэнэлээр дуусахад Дугарын хажууд суусан хүүхэн тэсэж чадалгүйДугарт наалдан түүний хажуунаас базаж хярсан туулай шиг болоход Дугар сандарсан боловчэмэгтэй хүний зөөлөн гар биенд нь хүрэхэд бүх бие нь зарсхийв. Төдөлгүй ший дуусажхурсан олон шуугилдан тарцгаав.Дугар хүүхнийг дагуулан гадаа гарахад бүр шөнө болсон авч их наадмын дуулиан харааханнамдаагүй бөгөөд хол холхон зайтай цахилгаан дэнлүү яралзан машин дүнгэнэх морь янцгааххүн хашгичин шуугилдах инээн баясах нийлэн нижигнэсээр байлаа.-За байрандаа очих уу гэж Дугар асуувал гунигт ший үзээд сэтгэл нь хөдөлсөн хүүхэн-Тэгье л дээ гэж сулхан хэлэв. Тэр хоёр зэрэгцээд дуу шуу ч үгүй явлаа.


-Ямар аймшигтай ший вэ? Хөөрхий амьтдыг огт нь хайрлалгүй сүйд хийж байна шүү гэжхүүхэн ярина. Тэр хоёр наадмын талбайгаас гарч харанхуй газар ирлээ. Овон товондтаварцаглан уначих гээд явж болохгүй байсан тул Дугар ихэд зүрх гарган хүүхнийг сугадаадявлаа. Хажуу талаас халуу оргиод ч байх шиг их л хачин болж зүрх нь лүг лүг цохилоод нэг лбишээ. Олны хөлөөс сийрэг газар ирээд Дугар биеэ барьж чадалгүй хүүхний гоолигхоннуруугаар гэнэт тэврэн хацар дээр нь үнсчихэв. Хүүхэн түүний тэврэлтээс эвтэйхэн мултарч-Та яаж байгаа юм бэ гэж чичирсэн дуугаар хэлэхэд Дугарын хушуу хүүхний булбарай хацартхүрсэндээ халуун шатаж байгаагаа муухан мэдэрч эмэгтэй хүн гэдэг ямар их увьдастайболохыг ухаарав.-Уучлаарай. Муухай зан гаргасанд намайг яаж зэмлэх нь таны эрх шүү дээ гэж Дугар хүчлэнхэлээд хүүхнийг бие өөдөө татахад-Маягтай гэдэг нь. Хүн харвал яах юм бэ? гэж хүүхэн хэлээд нүүрээ буруулсхийв.-Ийм харанхуй шөнө хэн хардаг юм бэ? гэж Дугар аяархан хэлээд хүүхнийг дахин тэврэхэдхүүхэн ч онц цааргалсангүй түүний бүлээн амьсгал нүүрэнд нь ойртоход Дугар асар иховолзсон шунал тачаалаа захирч дийлсэнгүй хүүхний биенд улам наалдан зөөлхөн хацрыг ньшимэн үнсэхэд амьдралдаа ханиасаа өөр хүнд бараг ойртож яваагүй ариухан зүрх нь хавиргаамултлах дөхөн булгилж байлаа.Шөнийн салхи жаргалаа эдлэн буй энэ хоёрыг хайрласан мэт илбэнхэн үлээж саргүй шөнөхаранхуйдаа нуун далдалжээ.ТӨГСГӨЛМиний романы баатрын амьдралын зам нэгэнт шулуун дардан болж алдаж гээсэн зүйлэээгүүлэн олж авсан тул цааш нь нурших зүйл дууслаа. Дугар маань амьдралын ээдрээтэйзамаар явахдаа ухарч буцсангүй ямагт урагшаа ахисаар аз жаргалтай дардан замдаа шуудраноржээ.Энд зориуд тэмдэглэхэд амьдралын гэгээн замд нь хөтөлж оруулсан сайн нөхрийн нэг болохДаш дарга нь нийслэл хотноо цэргийн газар хариуцлагатай алба хааж байгаа бөгөөд олонжилийн өмнөх танил Сүхбат буруу гэмээ ухааран ойлгож бааздаа ажил хийж буйг дурдалтай.Гэсэн ч одоогоор түүнд тэрэг өгөөгүй бөгөөд юм олж цуглуулахдаа овжин учир баазын ажахуйн тасагт ажил хийж буй. Удахгүй тэрэг өгөх сураг дуулдана.Монгол хүний зол жаргалын төлөө амиа ч өгсөн, цусаа ч урсгасан хөлсөө ч гоожуулан, ахандүүгийн ёсоор элбэрэн тэтгэдэг оросын ард түмний ач тус хэзээ ч мартагдахгүй.* * *Гадаа цас будран орсоор бөгөөд жихүүн салхитай байлаа. Гэсэн ч уужим том тасалгаанд олонхүн цугларч бүгчимхэн халуун аж. Тэр олон хүн урт урт ширээний хоёр талаар зээглэн суужөмнөө өрсөн тавагтай хоол, чихэр боов, архи айрагнаас ууж идэн яриа шуугиан ихтэй байлаа.


Ширээний хамгийн эхэнд суусан монголтрансын дарга Дорж архинд нилээд халсан бололтойнүүр нь улайчихсан дэргэдээ суугаа орос даргатайгаа ярьж байснаа халимгаа илээд бослоо.Үг хэлэх гэж байгаа бололтой хоолойгоо засаад хүмүүсийг харахад шуугилдаж байсан нөхөдчимээгүй болцгоов.-Нөхөд өө! Түрүүчийн үг хэлсэн нөхөд их сайхан ярилаа. Би тийм уран гоё илтгэж чадахгүйгэсэн ч албаны үгээр ярина гээд инээмсэглэхэд хүмүүс баярлан алга ташив.-Өнөөдөр бид манай монгол улсын зам тээврийг хөгжүүлэхэд хүчин тусалж ах дүүгийн ёсоорэлбэрэн хайрлаж байсан хайрт сайн нөхдөө үдэх өвтэгш их цайллага хийж байна. Оросмонголын ард түмэн бол ёстой алаг бөөрийн сүлбээтэй ахан дүү улс юмаа. 1921 онд бидниймонголчууд эрх чөлөөгөө олох гэж тэмцэн босож харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулжардын хувьсгалыг байгуулсан тэр цагт Зөвлөлтийн ард түмэн асар их тусламж үзүүлснээснааших арван таван жилийн турш хичнээн ч их тусламж үзүүлж байгааг тоочоод баршгүйюмаа. Зөвлөлтийн ард түмний асар их тусламжийн нэг бол хувийг нийлүүлсэн монголтрансбилээ. Монголтранс зургаан жилийн турш манай орны жин тээврийг хөгжүүлэхэд хичнээн ихтус нэмэр болж монгол хүн шинэ цагийн боловсон техникийг эзэмшиж чадах болсныгхэлэхэд тун ч сайхан байна. Манай улс Зөвлөлтийн ах дүү ард түмний тусламжтайгаар машинтэрэгний хурдан сайхан тээвэртэй болж тус улсын аль ч өнцөг буланд машины сайхан замгарч ард түмний хэрэгцээт бараа зөөж улс орны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж чадахболлоо. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр ёсоор монголтрансын гэрээ дуусажЗөвлөлтийн ард түмний тусламжаар байгуулагдсан найман сая гаруй төгрөгийн үнэтэймашин хэрэгсэл, байшин барилга манай улсад шилжиж байна. Бидний монголчууд оньсонтехникийг эзэмшиж чаддаг болоход бидэнтэй хамт ажилласан Зөвлөлтийн нөхөд хичнээн иххайр энэрэл үзүүлснийг монголын ард түмэн сайн мэдэж байна. Зөвлөлт Холбоот Улсынолон сайн нөхөд бидний төлөө цусаараа, хөлсөөрөө онц их гавьяа байгуулсан. Монголтранстажилласан олон сайн нөхөд монголчууд бидний төлөө амиа ч өгсөн, эрхтнээсээ ч салсан,гэсэн ч амь нас амьдралаа бидний төлөө зориулсан олон сайн нөхдийг монголчууд бид хэзээч мартахгүй санаж явах болно. Ийм болохоор монгол улсын жин тээврийн хэрэгт хүчинзүтгэж яваад амь насаа өгсөн баатарлаг нөхдийн дурсгалыг санаж тэдний мөнхийн нэралдрын төлөө нэг хундага тогтоохыг хүсэж байна гэж Дорж дарга үгээ төгсгөөд хүн бүртэйхундага тулгав.Тасалгаан дотор бүгчимхэн халуун бөгөөд хүн бүр л тамхи татах тул цэнхэр утаа хүмүүсийнтолгой дээгүүр хөшиглөж байлаа.Дугар хөөцөлдөн байж бааздаа ажилд оруулсан Сүхбат өнөөдөр хоол унд зөөгөөд онц ихбаяртай орж гарна. Сүхбат гаднаас хэдэн шил архи авчран Дорж даргын өмнө тавиад салхивчонгойлгов. Цасан ширхэгтэй цэвэр агаар тасалгаанд урсан орж бүгчимхэн халуун, тамхиныутааг хөөн цэвэршүүлнэ.-Сүхбатаа нааш ир гэж Дугар аяархан дуудав. Сүхбат инээсээр түүний дэргэд ирлээ. Дугархундагатай архиа өгвөл Сүхбат амсаад-Өвгөн чинь зөндөө их ажилтай байгаа. Орос нөхдөд өгөх бэлэг зэлэг янзлах гээд аж ахуйндарга сандруу байгаа гэж хэлээд Дугарын мөрийг нөхөрсгөөр алгадаж


-Чи хэтэртлээ ууж болохгүй шүү гэж чихэнд нь шивнээд гараад явчихав.Орос жолооч нар баян хуур хөгжмөө дуугаргаж орос монголгүй шал хотолзуулан бүжигхийцгээлээ. Тэд баахан бүжиглээд ширээнээ сууж хоол идэн архи ууцгаана. Нэг орос жолоочнилээн согтсон бололтой чанга чанга хашгичин үг хэлснээХувийг нийлүүлсэн монголтрансХувьсгалын харилцааг байгуулжХурдан тэргийг хэрэглээд бидний биесээ хөХурцын улаан тугаар баярыг хүргэе нөхдүүд ээ!гэж хүнгэнүүлэн дуулахад бүгдээрээ даган дуулж алга ташицгаав. Алексей Кононов хоёрДугарыг дундаа хийж суугаад юм ярих бөгөөд Алексей Өлзийсүрэнг өвөр дээрээ суулганэрхлүүлж байсхийгээд л аманд нь чихэр хийнэ.-Дугар минь чи үүнийг хар даа. Би ийм өндөр шагнал авах юу хийлээ дээ гээд Алексейэнгэртээ зүүсэн аж үйлдвэрийн гавьяаны одон тэмдгээ аяархан илэв.-Биднийг хөл дээрээ зогсож тэрэг техник эзэмшихэд чиний байгуулсан гавьяа асар их.Ганцхан чи ч биш энд байгаа бүх нөхдийн ачийг бид үүрд санаж явах болно шүү дээ гэжДугар хэлээд сайн нөхрийнхөө сэгсгэр үсийг илэв. Тэнд байгаа орос нөхөд бараг бүгдээрээодон тэмдэг зүүсэн нь тодхон гялалзана. Кононов гуай бол хоёр ч одон зүүжээ.-Дугар минь чи нэг дуу дуулаач гэж Кононов хэлэхэд Дугар баахан ичисхийсэн боловчхоолойгоо засажЗээргэнтийн шил ньЗэрлэг бугын билчээрЗэрэгцүүлэнхэн өсгөсөнИх бага хоёр загал морьгэж эрдүү хоолойгоор хангинатал дуулахад хүмүүс чимээ намдан чагнаснаа дуулж дуусахааралга ташив. Орос монголгүй ээлжлэн дуулж бүжиг хийсээр үдэх их цайллага шөнө дүлболтол үргэлжлэв.* * *Үд хэвийх үес олон машин Алтанбулагийн зүг хөдлөхөөр эгнэн зогсов. Нутагтаа буцажбайгаа монголтранст ажиллаж байсан орос нөхдийг үдэхээр монгол улсын тээх нэвтрүүлэхерөнхий захирах газрын олон ажилчид нийслэлийн нам улс олон нийтийн байгууллагынтөлөөлөгч, хамт ажиллаж байсан нөхөд нь өглөөнөөс эхлэн цуглаж цэлгэр том хашаагаар


дүүрэн хүн машин дүүрсэн байлаа. Энд тэндгүй орос монгол хэд хэдээрээ бөөгнөрөнсэтгэлийнхээ үгсийг харилцан ярилцаж зарим хүний нүдэнд нулимс гүйлгэнэсэн чхарагдана. Алексей Кононов хоёрыг үдэж гаргахаар Дэлгэр эмээ хоёр иржээ. Дугар, БазарӨлзийсүрэн гурав тэдэнтэй хамт Алтанбулаг орох гэж байлаа. Дэлгэр эмээ хоёр хэдэн шөнөнойргүй шахам сууж оёсон хурган дотортой хүрэн торгон дээлийг Алексей Кононов хоёртбэлэг болгон өгсөн тул тэр хоёр дээлээ өмсөж ногоон дурдан бүс бүсэлжээ.-Дэлгэр минь хичээлээ сайн зааж олон эрдэмтэй шавь улс орондоо бэлтгэж өгөөрэй гэжАлексей хэдэн өдрийн турш хэлснийгээ давтан хэлнэ. Дугар, Базар хоёр сайн нөхөд Алексей,Кононов болон бусад орос нөхдөө гэртээ урин хоёр өдрийн турш найр хийж сэтгэлийнхээүгийг ярьсан тул одоо яриад байх ч юм ховор байв. Дэмий л бие биеэ харж инээцгээнэ.-Эхнэр хүүхдэдээ аваачиж өгөөрэй гэж Дугарын хадам эх хоёр боодолтой баахан ааруулээзгийг Алексей Кононов хоёрт өглөө.Олон машин нэгэн зэрэг нүргэлэн дуугарч явах хүмүүс машин машиндаа сууцгаав.-За сайн яваарай хүүхдүүд минь гэж Дугарын хадам эх хэлээд гараа сарвайхад Алексейэмгэнийг тэврэн үрчлээ суусан хацарт нь хацраа нийлүүлэхэд эхийн сэтгэл хөдлөн нулимсунаган духан дээр нь үнсэж-Хүү минь захиа бичиж байгаарай. Биднийгээ битгий мартаарай гэхэд Алексей эмээгийнхушуун дээр үнсэн-Сайн сууж байгаарай. Эх таныг хэзээ ч мартахгүй гэв. Алексей дараа нь Дэлгэрийн гарыгсэгсрэн чанга атгаж шов хийтэл үнсэхэд Дэлгэр уйлчих дөхөн-Сайн яваарай гэж дуулдах төдий хэлэв. Кононов Дэлгэр эмээ хоёртой салах ёс хийжүнсэлцэв. Үлээвэр хөгжим нижигнэн хүмүүс салж ядан бие биеэ дуудалцан хөл үймээнихсэв. Аахилж уухилсан Сүхбат олон хүний дундуур хага зүсэн орж ирээд-Алексей гэж хашгирлаа. Машинд суух гэж байсан Алексей эргэн харвал Сүхбат гүйн иржтэврэн аваад-Би бүр хождох дөхлөө. За сайн яваарай гээд боодолтой юм өглөө. Алексей баярласнааинээмсэглэлээр илэрхийлж Сүхбатын мөрийг алгадан өөр өөдөө татахад уярсан Сүхбатыннүдэнд нулимс мэлтэгнэн-Би та бүхэнд муугаа үзүүлж та нараас хөндийрсөн боловч дахиад тэргээ барина, та нөхдийнач гэж хэлбэл Алексей түүнийг тэврэн үнсэж-Их сайн. За баяртай улам сайн ажилла гэв. Сүхбат тэрэг өөд сарвалзан Кононовыг дууданбоодолтой юмаа чулуудахад Кононов машин дээрээс бөхийн гар барьж үнсээд-Сүхбат минь миний хэлснийг санаж яваарай гэв. Сүхбат доголон нулимсаа арчин инээжхарагдав.


-Сайн яваарай-Сайн сууж байгаарай-Захидал бичиж байгаарай-Иванов гуай намайгаа мартваа!-Миний Дорж!-Иван чи доошоо суу уначих бий-Сергей захидал бичихээ мартваа. Очингуутаа бич. Би чиний захиаг аваад л хариу бичнэ шүү.-Төмөр өө! Тэргээ засвараас аваад л тээвэрт гараарай-Миний хэлснээр тэргээ тослоорой.-Мөнхөө! Чиний хойд талын дугуй өнөө өглөө хий нь гарсан байдаг шүү.Энд тэндгүй л ах дүүс бие биедээ сэтгэлийн үгээ ийн захих нь дуулдана.Түрүүчийн машин хөдлөв. Үдэн гаргагсад гараа гозолзуулан дагаж гүйцгээнэ. Дэлгэр эмээгээсугадан Алексей өөд дөхөхөд Алексей буцаж ирэн хүүхэн хөгшин хоёртой толгойгоонийлүүлээд Дугарын машины кабинд орсноо хаалгаа онгойлгон гараараа далласаар байлаа.Сүхбат нүд дүүрэн нулимстай Алексейгээс хоцролгүй гүйж гараас нь шүүрэн бариад юмхэлээд байв. Алексей сайн дуулсангүй. Машин хурдлав. Сүхбат аргагүй хоцрон нулимсааарчаад гараа өргөлөө. Кононов Сүхбатыг гараараа даллан.-Сүхбатаа! Тэргээ гамтай өөрийн юм шиг эдэлж сураарай гэж хашгирсныг Сүхбат дуулсанбололтой хэд ширүүн гүйснээ ам нь ангалзан хоцров. Үдэн гаргагсдын гар үелзэн хөгжмийняруу сайхан эгшиг бүдгэрэн бүдгэрсээр чимээ тасрав. Алсын замд шуударсан олон тэрэгхойно хойноосоо цувран явахад замд дайралдах хүмүүс аянчин жинчид гараа өргөн даллахадорос нөхөд хариу баяр хүргэнэ. Хөдөө хээр алсын замд явж байхад ойрхон өнгөрсөн монголхүн бүр ингэж гараа өргөн өнгөрдгийг орос нөхөд дахин санацгааж утаа манан доторбүрэлзэн холдож буй Улаанбаатар хотыг нүд салгалгүй ширтсээр хотын бараа тасрах үес бүхмашин зогсож хотоос унаа тэргээр үдэн гаргаж ирсэн олон хүн хоцрох болж энд тэндгүйархины бөглөө мулт үсрэн сайн нөхөд хуваан ууцгааж дахин баяртай учрахын ерөөлтавьцгааж үдэх нөхөд үлдэж урт цуваа цааших замаа хөөлөө.Тарлан цоохор цастай дардан замаар улбар тоос босож жихүүн салхи өмнөөс хүчтэй үлээхболовч нутгийн зүг жолоо залсан олон нөхөд хөгжилтэй дуулалдан өөр өөрийн сайн нөхдөөдурсан ярьцгааж ижил дасал болсон уул толгодыг нэрлэн баяр хүргэсээр явцгаана.Алексей Өлзийсүрэнгийн толгойг илж-Хүү минь аав шигээ сайн жолооч болоорой гэхэд Өлзийсүрэн инээж


-Тэгнээ. Том болоод машин бариад танай нутагт очно гэв.Алексей хажуугаар өнгөрөх уул усыг сонирхон харж явснааГандий модонд галуу эргэнэГазрын холоос хүү минь эргэнэгэж дуулахад Дугар залган авчТоорой модонд тогоруу эргэнэТоосны дундаас хүү минь эргэнэгэж дуулав. Өлзийсүрэн тэр хоёрыг ээлжлэн харж инээсээр явна.Цувааныхан зуур хонож Алтанбулаг оройхон орлоо. Алтанбулаг хотынхон бас тэднийг үдэхээрцугласан байлаа. Орос нөхдийг энд түрүүлж ирсэн монгол тээх нэвтрүүлэх ерөнхий захирахгазрын дарга Дорж болон бусад албаны хүмүүс тосон уулзаж зоог бариад удсан ч үгүй явахболов. Сайн нөхөд хамт зургаа авахуулж архи хувааж ууцгаан бие биендээ сайн сайхныг хүсэнерөөв.-За Алексей минь чи Егорын гэр орныхонтой заавал уулзаж түүний үнэнч шавь сайн нөхөрнэг монгол хүн байдгийг хэлдэг юм шүү. Түүний гэр бүлийнхэнд миний ээжийн ариунцагаан сэтгэлийн бэлэг болгож өгсөн энэ жаахан бэлгийг заавал өгөөрэй гэж боодолтой юмөгөхөд Алексей тосон авч-Биеэрээ хүргэж өгөөд чиний тухай заавал ярина гэв. Алексей Кононов хоёрыг Базар, Дугархоёр бусдаас тусгайдуу аваачин шил архи хувааж уугаад бэлэг зэлэг солилцов. Орос нөхөдявах болоход Өлзийсүрэн уйлагнаж Алексейн хүзүүгээр тэвэрч-Ахаа би цуг явна гэхэд Алексей түүнийг тэвэрч үнсээд Дугар Базар хоёртой хэд дахинүнсэлцэв. Дугар, Базар хоёр хоёулаа биеэ барьж чадалгүй нулимс гүйлгэнүүлэхэд АлексейКононов хоёр ч бас тэсэж чадалгүй нулимс унагаан дахин үнсэлцээд машиндаа сууцгаав.Хиагтаас ирсэн олон шинэ тэргэнд орос нөхөд суугаад хөдлөх үед Дугар Алексейн өвөр дээрсууж байсан хүүгээ аваад-Сайн яваарай гэж дахин гар барилаа. Машин хөдлөн цувран явцгаав.Хөдөө хээрийн нар салхинд гандан борлож цасан шуурга халуун нар хүчит аадар усан үерийндундуур хамт зүтгэлцэн зовохдоо зовж жаргахдаа жаргаж явсан нөхдөө үдэн гаргаж буй хүнбүрийн нүдэнд хэдийгээр нулимс мэлтэгнэж байсан боловч дахин уулзана гэдэг баярт бодолтэднийг сэргээж байлаа. Машины дуу холдож сайн нөхдийн нь бараа тасрав. Дугар хүүгээхөтөлсөөр тэрэгнийхээ дэргэд ирлээ.Алтанбулагаас Улаанбаатар тийш одсон өргөн дардан зам нүдний өмнө дурайна.


Энэ замаар 1921 онд Зөвлөлтийн ард түмний өгөөмөр их тусламж ирж монгол хүнийг түмэнжилийн боолын гинжнээс ангижруулан эрх чөлөө олгож хүн төрөлхтний саруул гэгээнжаргалт амьдралд хөтлөн оруулсан билээ.Одоо энэ алтан шар замаар ах дүүгийн мөнхийн тусламж өдөр шөнөгүй хөврөн, энэ зам ахдүүгийн нөхөрлөлийг үеийн үед холбосон мөнх нөхөрлөл туслалцааны ариун зам болжээ.Энэ зам улам ч өргөн улам ч дардан болж хэзээ ч балрахгүй. Энэ сайхан замд хөлд орж хүнардынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр жигүүрлэсэн Дугар түүний хүүгийн амьдралын зам чмөн л энэ замд заяагдсан билээ.Монгол хүнд жаргал авчирсан өлзийтэй энэ сайхан замд залуур залж тэрэг хөдөлгөн явахаасилүү сайхан жаргал Дугарт үнэхээр байсангүй.Энэ дардан сайхан замаар өндөр ачаатай олон машин нааш цааш зогсоо зайгүй зөрөлцөндавхиж байна.Тэр өдрийн орой нар шингэснээс хойш Дугарын удирдсан урт цуваа энэ замд жигдрэнхөдлөв.Алтан шаргал зам нь улам өргөн саруулхан болж өвлийн хүйтэн зуны халуун аль ч улиралдэнэ замаар хөл хөдөлгөөн ер тасрахгүй болов.Төгсөв.1965-1966 он. Улаанбаатар


Click to View FlipBook Version