– 251 – Монголчууд БАЛДАНЦЭРЭНГИЙН ОЮУНЦЭЦЭГ 1957 онд Налайх хотод төрсөн. 1975 онд Налайх хотын 10 жилийн 10-р ангийг "Онц" төгсөөд Волгоградын хотын хэлний бэлтгэлд 1 жил, Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн Технологийн факультетад орж 5 жил суралцаж "Нийтийн хоолны инженертехнологич, зохион байгуулалт"-ын мэргэжил эзэмшсэн юм. Дээд болон тусгай мэргэжлийн боловсролын хорооны нэр дээр суралцсан тул багшлах томилолт авч Улаанбаатар хотын Худалдааны Техник мэргэжлийн сургуулийн Нийтийн хоолны тэнхимд багшаар ажиллах болсон юм. Ийнхүү 1981-2016 онд Худалдааны Техник мэргэжлийн сургууль, Зах зээлийн коллеж, Технологийн дээд сургуульд тасралтгүй 34 жил багшилсан. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт идэвх зүтгэл гарган ажиллаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажилласнаар 2003 онд Монгол улсын "Мастер тогооч" цолыг хүртсэн. Мөн "Шинэ технологиүйлдвэрлэлд", "Хамгийн амттай салат бэлтгэе гэвэл...", "Гайхамшигт коктейль", "Цагаан хоолтон танаа", "Кимчи бэлтгэх технологи", "Нарийн боов", "Ногоо дарах арга", "Зоогийн газрын үйлчилгээний технологи", "Зөвхөн торт", "Орос ардын эмчилгээний увидас", "Дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хийх хоолны жор технологи" "Хамгийн амттай пицца" зэрэг 20 гаруй ном, сурах бичгийн автор бөгөөд эдгээр нь одоог хүртэл бүх шатны сургалтанд хэрэглэгдэж байгаа бөгөөд сургалтын үнэтэй материал болсоор байна. "Шавийн эрдэм багшаас гэдэг"... шавь нараас маань 5 тогооч Монгол улсын "Мастер тогооч" цолыг хүртэж олон арван шавь багшийн мэргэжлийг өвлөж эх орны өнцөг булан бүрт тогооч, инженертехнологич, мэргэжилтэн, судлаач, менежер, удирдагчаар ажиллаж байна. 1981 оны төгсөгч Б.Оюунцэцэг
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 252 – УРТНАСАНГИЙН САРАНГЭРЭЛ Улаанбаатар хотын лаборатори 1 дүгээр дунд сургуулийг 1976 онд төгсч, 1976-1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хэлний бэлтгэл, 1977-1981 онуудад Москва хотноо Г.В.Плехановын нэрэмжит УАААДээд Сургуульд Аж үйлдвэрийн бараа судлалын факультет, 1995-1996 Лондон хотын "Language link" сургууль, 2001-2003 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бараа судлагч-эдийн засагч мэргэжилтэй. 1981-1988 онуудад МТХУХ (Материал техник хангамжийн улсын хороо)-ны Аж үйлдвэрийн хангамжийн ерөнхий газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1988-1997 онуудад ЭЗГХХЯамны Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдэл, “Разноимпекс” ХК-д фирмийн захирал, 1998 оноос одоог хүртэл “Нэмэх трейд” ХХК, “Галт халуун рашаан” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. Дунд сургуулийн ширээнээс оюутан болж залуу нас, оюутан цагаа өнгөрүүлсэн Москва хот, Орос орон, ялангуяа Сургууль минь яах аргагүй сэтгэлд дотно санагдаж байна. Г.В.Плеханов төгссөн гэдэг нэрээр насан туршдаа нэрлэгдэх эрхийг өгсөн эрдмийн их сургууль минь улам хөгжин мандах болтугай. 1981 оны төгсөгч У.Сарангэрэл
– 253 – Монголчууд 1981 онд сургуулиа төгсөж ирээд Улаанбаатар хотын ХУГазрын харьяа Худалдааны 7-р конторт барааны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажлын гараагаа эхлэж, АҮБХНэгдэл, хувьчлалын дараагаар Худалдааны “Уянга” компанид барааны мэргэжилтэнээр ажиллаад ХБНГУлсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байж ирээд Төр засгийн үйлчилгээний “Их тэнгэр” Цогцолборт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Худаллааны тэргүүний ажилтан, Банк, санхүүгийн тэргүүний ажилтан, "Алтан гадас одон"-гоор шагнагдаж байсан. Сургуулийнхаа үе үеийн төгсөгч нөхөддөө сайн сайхныг хүсэж, та бүгдийнхээ бичээгүй болов уу гэсэн бас сонирхолтой ч байж болох энэ хүү жаахан дурсамжаа хуваалцья! Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж байсан үе. Нэг их идэвхтэй, онц сурсан, элдэв юм оролдсон, авхаалжтай сурагч байлаа. 1974 оны үед байхаадаа “Октябрийн туяа” сэтгүүл олоод уншсан чинь” нэг их гоё оюутнуудын тухай, гоё сургуулийн тухай бичсэн байсан юм. Дурсгалтай ч, учир ерөөлтэй ч юм болов уу хожим нь 1977 онд энэ сургуулийнхаа алтан босгыг алхаж орж билээ. 1-р курсдээ очиход том Отгон эгчтэйгээ нэг өрөөнд орж тэр сэтгүүлд зураг хөрөг нь гарсан олон ах эгч нартайгаа анх танилцаж, үлгэр дуурайлал авч оюутан цагийн сайхан үе минь эхэлсэн юм. Үнэндээ 1-р курсдээ өрөөнөөсөө ч гардаггүй, учраа ч олохгүй шахуу л явсаар төгссөн санагдана. Харин хичээлээ тасалдаггүй хүүхэд байсан. 1-р курсын хавар ЭСЯ-аас оюутнуудын урлагийн үзлэг зохион байгуулагдаж Б.Алтанцэцэг маань шанз хөгжим тоглож би “Гандан уулын цэцэг” дууг дуулан 3-р байр эзэлж сургуулийнхаа нэрийг гарган, баяр хөөрөөр дүүрэн явсансан. 2-р курсын намар Орос оюутнууд төмсөнд явсан үе таарч бидний хэдэн охид амьжиргаандаа нэмэртэй гээд оюутны байрныхаа хойт талын “Хлеб завод №-1”-д ДАЛАНТАЙН УРТНАСАН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 254 – ээлжийн ажилд орж, ажилдаа явахдаа бусад оюутнуудаас ичээд гадаа зогсож байгаад, хүнгүй үед нь гүйгээд л ордог байлаа. Одоо эргээд бодоход харин ч амьдрах ухаан зарсан бахархалтай, сайхан үе минь байжээ. 2-р курсээс эхлэн манай сургууль хагас, бүтэн сайн өдрүүдэд Монгол оюутнуудад биеийн тамирын заал өгдөг болж бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх сайхан боломж нээгдэж, бас Москвагийн 53 дугаар сургуульд Монгол оюутнууд суралцдаг байсан учир тэдний дунд жил бүр уралдаан тэмцээнүүд зохиогдож манай сургуулийн охидын баг сагс, волейболийн төрлөөр 2, 3 жил аварга болж байлаа. Г.Батгэрэл, Д.Уртнасан, Д.Саранцэцэг, Л.Сарангэрэл, …. бид 4 голлон тоглоод бусад охид маань ээлжлэн оролцож байсан санагдана. Оюутан цагийн баяр хөөртэй, хөгжилтэй, хөнгөн гунигтай өдрийг тоочиж баршгүй. Гэхдээ бид бүгдийн оюутан нас адал явдлаар дүүрэн, амьдралын мардагдашгүй олон сайхан үе минь яах аргагүй Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн УАААДС-тай салшгүй холбоотой. Миний хувьд амьдралын хань, Хорооны сургуулийн Д.Ганбаттайгаа аз жаргалтайгаар хөтлөлцөн гүйж, “Правда”, “Бурвестник” кино театруулаар болзож кино үзэж явсан . . . олон сайхан дурсамжийг тоочиж баршгүй. Яг энэ хэсэгт хөгжилтэй ч юм шиг гэхдээ яг үнэн нэг түүх бол манай сургууль, Хорооны сургуулиас миний санахад 6-7 хос төрж байсан даа. Баруун гар талаас: Д.Уртнасан, У.Сарангэрэл
– 255 – Монголчууд Хувь зохиолоор юм уу, магадгүй ойрхон байснаас ч болсон уу гэхдээ бүгд үр хүүхэд төрүүлэн, өрх гэрээ бадраан сайхан амьдарцгаасаан. Энэ сайхан, нэр хүндтэй, дэлхийд үнэлэгдэх том сургуулийн төгссөн олон хүмүүний нэгэн болж ажил амьдралдаа бахархалтай мэргэжил эзэмшин явсан нь бидний үр хүүхэддээ үлдээх бахархалын нэгэн билээ. ТВМ. 1981 оны төгсөгч Д.Уртнасан Баруун гар талаас: Б.Оюунцэцэг, Д.Уртнасан, Р.Дарьхүү, С.Нарангэрэл 1981 он. Москва хот
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 256 – У.Барсболд нь 1964 оны 5 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар Амаржих газарт Лханаасүрэнгийн Уламбаяр, Даваа-Осорын Мэдэхгүй нарын 2 дахь хүү болон төрсөн. 7 настайдаа Нийслэлийн 10 жилийн 48 дугаар дунд сургуульд элсэн орж 1982 онд тус сургуулийг онц дүнтэйгээр, “Алтан медальтай” төгсөж улмаар улс даяар явагдсан их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд оролцож 75 баллын дүн авч 1-р байранд шалгарч, гадаад явдлын яамны нэр дээр Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авсан хэдий ч тухайн үеийн намын Төв Хорооны тогтоолыг үндэслэн эцэг эх нь сэхээтэн (эцэг нь инженер, эх нь хүний их эмч) гэсэн шалтгаанаар сонгосон сургуульдаа суралцах эрх нь хасагдсан билээ. Эцэг эх нь шалгалтандаа тэнцсэн хүүхдийг ингэж хохироож болохгүй гэсэн асуудлыг тухайн үеийн Дээд боловсролын хороо, Гадаад харилцааны хэлтсийн дарга нарт асуудлыг танилцуулж, өргөдөл гомдол гаргасны эцэст Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийн Худалдааны эдийн засагчийн ангид элсэн орох хувиар авч тус сургуулийн үндсэн ангид шууд орж 4 жил суралцах хугацаандаа "Онц" сурч, Сүхбаатарын цалинтай, улаан дипломтой төгсч, ЗХУ-ын Дээд боловсролын хорооноос төгсөнгүүт шууд аспирантурт суралцах урилга авч байв. Тус сургуульд суралцах хугацаандаа багш, хамт олныхоо дунд Монгол улсын нэрийг ямагт өндөрт өргөж явсны зэрэгцээ “Гавал толгойт” (Сильный инстранец) нэрийг авч алдаршиж явсан нь түүнийг ямар хичээмтгий, чадварлаг, сахилга дэг журамтай оюутан байсны нэгэн илэрхийлэл нь билээ. Миний хүү 25 настайдаа “Үйлдвэр худалдааны” орлогч сайд, 33 настайдаа “Байгаль орчны сайд” -аар томилогдон ажиллаж байгаль орчныг хамгаалах ажилд олон шинэчлэлийг эхлүүлсэн хүн. Тийм ч УЛАМБАЯРЫН БАРСБОЛД (1964-2020)
– 257 – Монголчууд болохоор манай ард түмэн түүнийг “Соёолон сайд” хэмээн алдаршуулан дуудаж, бичиж байлаа. Энэ талаар олон ном товхимол, тэмдэглэл, сурвалжлагад тэмдэглэгдэн үлджээ. Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуульд суралцаж байх үедээ сурлага, хүмүүжил, идэвхи чармайлтаараа хамт олноо хошуучилсан тэргүүний оюутан байснаар тухайн үед социалист орнуудын их дээд сургуулиудад сурч байсан Монголын оюутнууд дундаас шалгарч Латви улсын "Нарва" хотод зохион байгуулагдсан “Шилдэг оюутнуудын чуулга уулзалт”-нд сонгогдон оролцож байв. Монгол улсын Засгийн газарт сайдын албыг 10-аад жилийн хугацаанд хашихдаа “Газрын тухай хууль”, “Усны шинэчлэлийн хууль”-ийн төслийг боловсруулан батлуулж, амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн хүн. Мөн “Ногоон хэрэм” нэртэй төслийг анх санаачлан олон түмнийг уг хөдөлгөөнд өргөн хүрээтэйгээр оролцуулсны үр дүнд өнөөдөр уг төсөл нь “Тэр бум мод” тарих хөдөлгөөн болон улам өргөжин тэлсээр байна. 1990-ээд оны үед хоол хүнс, эд бараа хомсдсон хүнд хэцүү цаг үед маш их хөдөлмөр зүтгэл гарган ажиллаж төрийн зөв бодлого чиглэлийг боловсруулахад биечлэн оролцож байсны зэрэгцээ, АНУ, Хятад, ОХУ, Япон, Солонгос, Англи, Франц, Саудын Араб, Арабын Эмират улс, Кувейт, Катар, Чех, Польш, Болгар, Энэтхэг, Непал зэрэг улсуудад айлчилж, олон улсын төрөл бүрийн байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулж, хурал чуулган, уулзалтанд оролцож, туршлага солилцох зэрэг ажлуудыг хийж амжуулж явсан нь улс орныхоо хөгжилд чухал хувь нэмрийг оруулсан билээ. Энэ мэтээр бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөхөд бага наснаасаа Орос, Англи хэлийг сурч эзэмшсэн, хожим нь эдийн засагчийн мэргэжилтэй болсон зэрэг нь гадна дотны орнууд албан айлчлалаар явахад орчуулагчгүйгээр оролцож, шууд ажил хэргээ эрч хүчтэйгээр хийж гүйцэтгэхэд чухал нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаар энэ их ажил хэргийг гүйцэтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлыг хийж, хэд хэдэн ном бүтээл туурвихаар холбогдох баримтыг цуглуулж, үнэлгээ дүгнэлт гаргаж байсан олон баримт бичгүүд нь бидэнд хадгалагдаж байна. Харамсалтай нь тэр бүхнийгээ дуусгаж амжаагүй дээ. У.Барсболд нь Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн академид дэд эрдэмтний, 2004-2006 онуудад Дани улсын Эзэн хааны академид “Эдийн засгийн ухааны доктор”-ын зэргийг хамгаалснаас гадна Европын Холбооны Мэдээллийн Академид “Профессор” цолыг хүртсэн хүн. Үндсэн ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ Монголын хүүхэд залуучуудыг эрдэм номд сургаж, өндөр мэдлэг чадвартай Монгол мэргэжилтэн болгон өсгөн торниулах талаар байнга оюун бодлоо чиглүүлж ирсний дотор “Монгол бизнес хөгжлийн агентлаг”-ийг
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 258 – байгуулж, удирдан зохион байгуулж явсны зэрэгцээ Нидерланд улсын Царкетын Их сургуулийн магистрийн салбар сургуулийг оруулан ирж “Бизнесийн удирдлага, санхүүгийн” чиглэлээр 3 удаа төгсөлтийг хийж, 30 орчим мэргэжилтнүүдийг магистр зэрэг хамгаалуулж, тэдгээр хүмүүс Монгол улсын Засгийн газар, Банк, Санхүүгийн байгууллагууд, яамдуудыг удирдаж байна. Мөн худалдаа үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх дээд сургуулийг байгуулан ажиллуулж байгаад Хүмүүнлэгийн сургуультай нийлүүлэн ажиллуулж, олон арван оюутнуудыг сургаж төгсгөсөн бөгөөд Ю.Гагарины нэрэмжит Монгол Орос улсын хамтарсан Ерөнхий боловсролын “Happneas” дунд сургуулийг байгуулан ажиллуулснаар ард түмний олон арван хүүхдийг эрдэм номд сургаж байна. Буддын шашин, соёл, урлагийг эх орондоо дэлгэрүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө маш их сэтгэл зүтгэлээ зориулж явсан нь Буддын шашны томоохон зүтгэлтэн гэдэг нь түүний бүтээл туурвилаас харагддаг. Энэ төрлийн ажлыг тэрээр 1990- ээд оноос эхлэн Монгол хутагт цовоо Ренбучи буюу Гүрү дива Ринбучи их багштайгаа учирч, багш шавийн барилдлага тогтоосноос эхлэлтэй. Тэрээр Өндөр гэгээн Занабазарын 1,3 метрийн өндөртэй суугаа дүрийг, мөн Очирваань, Цэнд-Аюуш, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал бурхадын бэсрэг дүрүүдийг бүтээлгэн Эрдэнэзуу хийд, Батцагаан сүмд шүтээн болгон залсан. Мөн 2003 онд Зайсан дахь Бурханы цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, Бурхан багшийн 26 метр өндөр дүрийг бүтээлгэн, шүншиглүүлж, амилуулах ажилд биеэр оролцон, Гүрдива Римбучи багшийн ивээл, заавар зөвлөлгөөний дагуу хийлгэж, доод давхарт нь Өндөр гэгээний өв сан музейг байгуулж, Солонгос, Канад, Швецарь, Тайван, Япон улсуудын томоохон хийдүүдийн мөн Монгол улсын Амарбаясгалан, Эрдэнэзуу хийдийн хутагт хувилгаад, хамба лам нарыг урин ирүүлж, Их Бурханыг амилуулан залах нээлтийн ёслолд оролцуулж, олон өдрийн туршид ном хуруулж, Их бурханы дүр болон Өндөр гэгээний өв сан, Бурханы цэцэрлэгт хүрээлэнг Монгол улсын Засгийн газарт хандивлан бэлэглэж, Богд хаан уулын тусгай хамгаалалтын Захиргаанд хариуцуулан өгч байв. Мөн 2008 онд Отгонтэнгэр Хайрханы өвөрт 6 метрийн өндөртэй “Очирваань” бурханы сэр дүрийг Байгаль Орчны сайд байх үедээ тушаал гарган бүтээлгэж, Завхан аймгийн Байгаль орчны газарт болон Завхан аймгийн Иргэдийн Хурлын байгууллагын мэдэлд шилжүүлэн өгсөн байна. 2003 онд өөрийн эцэг өвөг дээдэстээ зориулан Ховд аймгийн Мөст сумын төвд Дарь эхийн хийдийн Бурхад дуган, ном судар, бурханы хөгжим, сав хэрэгсэл, орон байр, хашаа, халаалтын шугам зэргийг иж бүрнээр нь хийлгэж сумын захиргаа, тамгын газарт хүлээлгэн өгч, олон түмний хэрэгцээнд ашиглагдаж байна. Энэ бүхэн нь манай улсын баруун хязгаарын ард түмний сайн сайхны төлөө зориулан
– 259 – Монголчууд хийсэн У.Барсболдын их буяны нэгээхэн хэсэг нь билээ. Мөн 2008 онд Ховд аймгийн төвд байгуулагдсан Дашчойлон Пунцаг цогцолбор цогчин дуганы урд 10 хангалын сахиусны том дуганыг бариулж, Бурхан багшийн том дүр, 10 төрлийн сахиусны 1,0-1,3 метрийн өндөртэй сэрэг дүрүүдийг бүтээлгэн хийлгэж, Нийслэлээс тээвэрлэн орон нутагт хүргэн өгч, тэдгээрийг шүншиглэх, амилуулах бүхий л арга хэмжээнүүдэд өөрийн гар, биеэр оролцож, ёслол төгөлдөр тус аймгийн Захиргаа, тамгын газарт бэлэг болгон хандивлан хүлээлгэн өгсөн. Дээр дурьдсан бүх үйл хэргүүдийн тухай кино бичлэг, ном товхимолуудад тодорхой тусгагдсан байгаа болно. Мөн 2011 онд Богд Зонхов их бурханыг 2 шавийн хамтаар 1,3 метрийн өндөртэйгээр Монгол дархчуудаар зэс эрдэнээр бүтээлгэж, алтаар шарж өөрийн гэрт шүншиглэн аравнайлах зан үйлийг хийлгүүлж, Гандантэгчлэн хийдэд залж, тэндээсээ Энэтхэг улсын Бодьгаяа хатан, Их бодь суварганы дэргэд байгуулагдсан Монгол Батцагаан сүмийн хойморт Гол шүтээн болгон залсан билээ. Мөн Доржзодов хэмээх хөлгөн судрыг Төвд, Манж хэлнээс Монгол хэл рүү орчуулуулж, Хархорин хийдийн хамба лам Баасай, Шашны дээд сургуулийн гавж лам, доктор . . . нартай хамтран 7000 хувь хэвлүүлж, Монгол орон даяар түгээн дэлгэрүүлсэн билээ. Бусдаас ялгардаг нэг онцгой шинж нь хэзээ ч хувийн ашиг сонирхол, хонжоог огт боддоггүй, бүхнийг түмэн олны төлөө гэсэн эгэлхэн сэтгэлийн угаас хийж бүтээдэг зан чанар юм. Тийм ч учраас тэр бүхнийг үргэлж холбогдох газар, байгууллагуудад нь хандивладаг, бэлэглэдэг зан чанар юм даа. Харин өөрийг нь төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо зориулан 1,2 х 0,6 см-н хэмжээ бүхий зэс эрдэнэээр сийлбэрлэн бүтээлгэсэн “Цэнд-Аюуш” хөлгөн судрыг зандан модоор хүрээлэн жаазалж, хуудас бүр дээр бурханы дүрийг товойлгон, задгай хээ угалзаар сийлбэрлэн алтаар хүрээлэн магнаг торгоор доторлон хийж тусгай хайрцагласан судрыг гэрийнхээ бурханы дуганд байрлуулж өгсөн. 2003-2006 онуудад жил бүр шалгаруулдаг байсан “Next Top” шалгаруулалтанд Монгол улсын шилдэг эдийн засагч, Шилдгийн шилдэг улс төрч, оны шилдэг хүнээр тус тус шалгарч байсны зэрэгцээ Монгол улсын төрийн дээд байгууллагаас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байлаа. 1993 онд Амарсанаа овогтой Ариунсанаатай гэр бүл болж Очир, Очирболд гэсэн хоёр хүүтэй болцгоосон. Эхнэр Ариунсанаа нь МУИС, Японы Их сургууль, Кимбержийн Их сургуульд тус тус суралцаж мэргэжил эзэмшсэн, одоо “Эко-2” ХХКомпаний захирлаар ажиллаж байна. Том хүү Очир нь Сингапурын Олон улсын" Karlees" дээд сургуулийг бизнесийн удирдлагын баклавр, Голландын мастерийн их сургуульд магистр хамгаалсан. Бага хүү Очирболд нь Английн "Нортан бриагон"-ы Их
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 260 – сургуулийг бизнесийн удирдлагын баклавр, МУИС-ын эрх зүйн мэргэжлээр тус тус суралцан төгсч одоо аавынхаа үүсгэн байгуулсан Монголын бизнес хөгжлийн агентлаг, Нидерландын Мастректын Их сургуулийн магистрийн сургууль, Ю.Гагарины нэрэмжит Монгол Оросын дунд сургууль, “Hapnees” дунд сургуулиудад захирал, дэд захирлаар ажиллаж байна. У.Барсболдын аав: Буурал овогт Лханаасүрэн овогтой Уламбаяр 2023.03.06
– 261 – Монголчууд Би 1978 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн сургуулийн 10-р ангийг төгсөж, тэндээс Москва хотын УАААДС-н Бараа судлал, аж үйлдвэрийн худалдааны зохион байгуулалт гэсэн сайхан мэргэжил эзэмших томилолт аваад Москва хотыг зорилоо. 1978-1982 онуудад Г.В.Плехановын сургуульд суралцаж, хүүхэд бүрийн мөрөөдөл болсон сайхан сургуулийг ХБЯ-ны нэр дээр суралцаж амжилттай төгссөн. Москва хотод өнгөрүүлсэн оюутан цагийн он жилүүд миний амьдралын хамгийн хөгжилтэй, баясгалантай, мартагдашгүй дурсамж ихтэй залуу насны минь бахархал болон сэтгэлд хоногшин үлдсэнийг яахан мартаж чадах билээ. ТВД-н факультет, 441-р группт Д.Цоггэрэл, А.Нармандах, З.Урнаа, Ч.Отгондэмбэрэл бид 1-р курсын оюутан болон хамтдаа суралцаж төгссөн. Г.Батгэрэл маань гитараар сайн тоглодог сэргэлэн охин байлаа. Отгоо, Нараа нар дуу цөөнтэй, даруухан охид байсан. Д.Уртнасан, З.Үрчгээ нартай нэг өрөөнд амьдардаг байлаа. 1980 онд Москвагийн олимп болох жил биднийг эрт тарааж, орос оюутнуудыг строй отрядад явуулж билээ. Г.Тодгэрэл бид хоёр орос оюутнуудтай цуг Казакстаны Акмолинск обл, Атбасар районы Приозерный совхозод очиж, орон сууцны барилга дээр ажиллаж 250 рублийн цалин авч нэг баяжиж, эх орондоо онгоцоор анх удаа ирж байснаа тод санаж байна. Сургуулиа төгсөж ирээд Өвөрхангай аймгийн ХБУгазар мэргэжилтнээр 1 жил ажиллаад гэр бүлтэй болж, нөхрийнхөө ажиллаж байсан Налайх хотод ирж ХБУГазарт мэргэжилтнээр 1983- 1991 онуудад ажилласан. Энэ хугацаанд охин, хүү хоёртой болсон. 1991 онд түүхийн орон Казакстанд ирж цоо шинэ амьдралыг эхлүүлсэн. Монголоос бид нарыг мал аж ахуйн чиглэлээр ажиллуулах гэрээгээр авч ирсэн гэж хөдөө совхозуудад (хамтралд) суурьшуулдаг юм байна. МЕЙМЕЩИЙН ЛЮБА
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 262 – Тэр үед ЗХУ-д Горбачёвын перестройка эхэлсэн тул худалдаа тарж хувьд шилжсэн. Республикууд тарж бутарсан тун хэцүү үе таарсан. Бидэнд амьдрах байр, 2 үхэр, 15 хонь, өрхийн хүний тоогоор нэг удаагийн тэтгэмж өгөөд “За совхозын мал маллаж амьдарцгаа” гэдэг юм байна. Бидний бодож байснаас шал өөр амьдрал эхэлвээ. Манай хүн угийн хөдөө өссөн хүүхэд тул нэг их бэрхшээсэнгүй, малаа маллаад, “хий” гэсэн бүгдийг хийж биднийг тэжээж эхлэв. Би сумын (манайхаар) сургуульд математикийн багшаар ажиллаж, оройгоор суралцаж эхэллээ. Ингэж мэргэжлээ сольж багш болсон. 2017 онд 58 насандаа тэтгэвэрт гарсан. Охин хүү хоёр намайг уламжилж, математикийн багш болцгоосон. Одоогоор охин (4 хүүхдийн эх), нөхөр нь газар зүйн багш. Хүү (3 хүүхдийн эцэг), бэр бага ангийн багшаар тус тус ажиллаж байна. Би тэтгэвэрт гараад нөхөр бид хоёр Астана хотод хүүгийнхээ хамт амьдарч байна. Заримдаа декреттэй багш нарын оронд багшаар түр ажилладаг. Нөхөр 2022 онд 63 насандаа тэтгэвэрт гарсан хэдий ч одоо ч ажиллаж байна. Бид өөр оронд ирж, шал өөр орчинд дасч амьдрах тийм ч амархан байгаагүй. Та нарт сонирхолтой болов уу? гэж бодоод үүнийг бичлээ. Өөрийнхөө амьдралаас товч танилцуулсан: М.Люба 1982 оны төгсөгч
– 263 – Монголчууд Би Нийслэлийн 6 дугаар дунд сургуулийг, Нямаагийн Бадрах Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийг, Агваанжигмэдийн Цэцэгээ Хэнтий амйгийн 1 дүгээр дунд сургуулийн 10-р ангийг 1976 онд тус тус төгсөөд тухайн үеийн нэрээр ЗХУ-ын нийслэл Москва хотын Авто замын дээд сургуулийн орос хэлний бэлтгэл ангид элссэн. Тэнд дэлхийн 121 орны оюутнуудтай хамт суралцаж байж билээ. Улмаар 1977 онд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-н нийтийн хоолны инженер технологичийн ангид элсэн суралцаад 1982 онд сургуулиа төгссөн. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нэр дээр суралцсан болохоор МҮЭ-ийн Төв зөвлөлийн харъяа “Хужирт” сувилалд ахлах тогоочоор ажлын гараагаа эхлээд дараа нь МҮЭ-ийн Төв Зөвлөлийн АСХЭЕГазарт мэргэжилтэн, Эрүүл мэндийн яамны “Хоол судлалын төв”-д мэргэжилтэн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад хувиараа бизнес эрхэлж, нийтийн хоолны салбарт нийт 38 жил ажиллажээ. “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. А.Цэцгээ маань Дээд боловсролын хорооны нэр дээр суралцаж төгссөн учраас Завхан аймаг дахь техникум-д багшаар ажиллахаар хувиарлагдсан боловч гэр бүлийн хүнээ дагаж Дорнод аймгийн Барилгын ТМС-ийн тогоочийн ангийн багш, Залуучуудын Эвлэлийн Хорооны дарга, Үйлдвэрчний Хорооны дарга, тус сургуулийн хүмүүжил эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байсны зэрэгцээ “Боловсролын тэргүүний ажилтан”, “Ахмад зүтгэлтэн багш” цол тэмдгээр шагнагдсан хүн. Нийгэм зах зээлийн эдийн засагт шилжсэн үед хувиараа бизнес эрхэлж байгаад өндөр насны тэтгэвэртээ гараад байна. Харин Н.Бадрах нь бидэнтэй хамт суралцаж байгаад эмч болохоор шийдэж Монгол улсын Анагаахын дээд сургуулийг төгсөөд Нийслэлийн 1-р төрөх эмнэлэгийн эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж, клиникийн профессор цол хүртсэн. Тэрээр Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд шагнал: “Алтан гадас одон”-гоор шагнагдсан. Ч.Жаргалсайхан ЧУЛУУНБААТАРЫН ЖАРГАЛСАЙХАН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 264 – Сайн байцгаана уу? Би 1965-1975 онуудад Нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуулийн 10 дугаар ангийг, 1975-1982 онуудад Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийг Нийтийн хоолны инженертехнологич мэргэжлээр суралцаж төгсөөд 1982-1991 онуудад Улаанбаатар хотын нийтийн хоолны удирдах газарт мэргэжилтнээр ажиллаж, 1991 онд уг удирдах газар татан буугдсан тул 1995-1996 онуудад Чингэлтэй дүүргийн хянан шалгах хэлтэст улсын байцаагчаар, 1996-2013 онуудад хувиараа бизнес эрхэлж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо нөхөр, 2 хүүхэд, хүргэн, бэр, ач, зээ нийлээд 12-уулаа болжээ. Зурагнууд маань лагерь дээр далдын далд хадгалагдсан шиг байна. Москвад очсон хамгийн анхны дурсамжаа бичье гэж бодлоо. Орос хэлний бэлтгэлд ч суугаагүй, орос сургууль ч төгсөөгүй намайг шууд Плехановын сургууль руу явуулчихлаа шүү дээ. Москвад очсон өдрөө байрандаа ороод ганц хоносны маргааш Бүрнээ орж ирээд МГУ-н оюутны дотуур байр руу явлаа, хамтдаа явах уу? гэхээр нь дагаад явчихав. Бүрнээгээ ч анх удаа харж байгаа юм. МГУ-н оюутны дотуур байранд очоод баахан оюутнуудтай уулзалдаад ярьж сууж байснаа тэд өөр юманд явах болоод, би харих болсон юм. Москвад очоод ганц мэдэж авсан нь Добрынинский метроны буудал. Метронд яаж явахаа мэдэхгүй замын голд зогсож байсан цагдаагаас “Добрынинский метро” гэж асуусан чинь хэрхэн уг буудал хүрэхийг зааж өглөө. Тэгээд л Добрынинский метро хэрэгтэй гээд л яваад байв. Хэрхэн яаж пересадка хийхээ мэдэхгүй байсан л гэсэн үг. Тэгж яваад дахиад л бас нэг хүнээс асуулаа. Тэгтэл тэр цагдаа өөр нэг орос авгайг дуудсанаа энэ хүнийг очих газарт нь хүргээд өг гэж байгаа бололтой. Тэгээд тэр орос авгай бараг л миний гараас хөтлөөд метро дамжиж явсаар яг Добрынинский буулгаж өгөөд буцаад явж билээ. Би ч “гэрийн бараа харсандаа маш их баярлав” гэгч нь болсон. Миний Москвагийн анхны өдөр ийм л хөгжилтэй болж өнгөрсөндөө. Д.Оюунцэцэг ДЭРЭМИЙН ОЮУНЦЭЦЭГ
– 265 – Монголчууд Миний бие Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 1961 онд төрж, эцэг Т.Гомбожав, эх Ц.Доржпагма нарын 3 дахь охин болж мэндэлж, бага насандаа ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, 1978 онд 10 жилийн дунд сургуулийг «онц» дүнтэй төгссөж, төгсөгчдийн дунд 2-р байрт жагсаж, гадаадын цөөхөн хуваариас ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн “Худалдааны зохион байгуулалт, хүнсний бараа судлал”-ын ангийг сонгосон. ОХУ-ын Иркутск хотын Багшийн дээд сургуулиас ирсэн багш нар “Орос хэл”-ний шалгалтыг бичгээр, амаар авч орос хэлний бэлтгэлгүйгээр “Үндсэн“ ангид тэнцүүлсэн нь Боловсролын яаманд “Дорноговийн Б.Самбуу” гэж алдаршсан, өвгөн буурал багшийн маань ач гавъяа байсан гэж боддог. Миний аав Түдэвийн Гомбожав 1915 онд Богд хан аймгийн Их Дулаан уулын хошууны (одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрхэт сум) сургуулийн анхны долоон сурагчийн нэг төдийгүй, БНМАУын АИХ-ын 1-р орлогч даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсан гуайтай хамт сурч байснаа бидэнд дурсан ярьдаг байлаа. 1931 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулийг төгсч, шинэ, хуучин үсгийн багш болж, 1948 оноос эхлэн Дэлгэрхэт, Өргөн зэрэг сумдад Гүйцэтгэх захиргааны дарга, нарийн бичгийн дарга, аймгийн яамны Хөдөө Аж Ахуй эрхэлсэн орлогч даргын ажлыг хашиж явжээ. Миний ээж Ц Доржпагма нь 1927 онд төрж, 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлж, таван настайгаасаа эхлэн өвөө Мижидийн Нэрэндэндэвээр “Монгол шатар” заалгаж, 1958 оноос эхлэн улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээн спартакиадад аймгаа төлөөлөн оролцож, “Аймгийн эмэгтэйчүүдийн аварга” цолыг 22 жил дараалан хамгаалж, Улсын аваргын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль ГОМБОЖАВЫН БАТГЭРЭЛ
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 266 – хүртэж, “Спортын мастер” цолоор шагнагдсаны зэрэгцээ өсвөрийн шатарчдыг бэлтгэх зорилгоор өөрийн нэрэмжит тэмцээнээ 2003 оноос эхлэн 20-иод жил зохион байгуулсан шатрын спортын зүтгэлтэн хүн байлаа. 2021 онд 94 насандаа таалал төгссөн. Миний бие 1983 онд сургуулиа төгсөхдөө Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит Голицынын Хилийн Цэргийн Цэрэг-Улс төрийн дээд сургууль төгссөн П.Баттогтохтой гэр бүл болсон. Хэдийгээр би худалдааны мэргэжил эзэмшсэн ч нөхрөө даган хил, хязгаар нутагт буурь сэлгэн ажиллаж, цэргийн амьдралын цэгцтэй ухаанд суралцан, багш, мэргжилтэн, дарга, хүмүүнлэгийн болон олон нийтийн ажил хийж явсан нь харин ч бүр сонирхолтой, байнга суралцаж, сэдэж санаачилсан дурсамжтай, хөгжилтэй амьдрал байлаа. Энэ бүхэн эцэг, эхийн олгосон хүмүүжлээс гадна нэртэй сайхан сургуульд үе, үеийн охид хөвгүүдтэй хамт суралцаж, бие биеэсээ ихийг суралцаж, амьдралын гараагаа зөв эхлүүлснийх гэж боддог. 1983 онд сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн ХБУГ-т мэргэжилтнээр томилогдож, тун удалгүй НАХЯ-ны хүсэлтээр 1983- 1988 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн отрядын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багш, хичээлийн эрхлэгч, 1988-1991 онд Дорноговь аймгийн ХБУГ-т орлогч дарга, Бөөний бараа баазын дарга, 1991-1992 онд Дорнод аймгийн худалдааны “Есөн Эрдэнэ“ компанид маклер, 1992-1995 онд Дорноговь аймгийн Сулинхээр дэх ХЦ-ийн ангийн дэргэдэх “Бүрэн тэгш” ХХК-д дэд захирал, 1995-1997 онд Дорнод аймгийн Халх гол сумын ХЦ-ийн 0198- р ангид ухуулга ажлын зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1997-2014 онд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Гамшгийн бэлэн байдал, тусламж”- ийн хөтөлбөрийн удирдагч, Нийслэлийн УЗХ-ны дарга, 2014 оноос одоог хүртэл “Хаппи Веритас” ХХК-ний Дэд захирлаар ажиллаж байна. Оюутан үеийн дурсамж: 1978 оны намар бие биенээ огт танихгүй арваад хүүхэд Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргэнд сууж, 5 хоног явж Москвад очиж оюутны байранд байрлаж билээ. Намайг нэг факультетын 3-р курсийн оюутан А.Мягмарсүрэн халамжлан тусалж байхаар болж, бид хоёрыг нэг өрөөнд оруулж, өөр бас хоёр орос оюутантай хамт амьдрах болсон. Москва хотын намар уйтгартай өдөр бүр бороо орно. Би говийн хүүхэд учраас нэг л дасаж өгөхгүй, алтан нар, ах дүү, гэр орноо санаж, хэлний бэлтгэлгүй шууд орсон болохоор хүндхэн байдалтай хагас жилийн нүүрийг үзэж билээ. Тэр үед курсийн Комсомолын байгууллагын дарга Надя Маренкова гэдэг охин надад санаа тавьж, байнга туслан, лекцээ өгч явуулж хуулуулах, хичээлийн ярилцлага хийх, шалгалтанд бэлтгэхэд туслах зэргээр тусалж байсныг хэзээ ч мартдаггүй.. Хожим нь энэ оюутан сургуульдаа 28 жил багшилж, эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж,
– 267 – Монголчууд Эдийн засаг, бизнесийн сургуулийн орлогч захирлын ажил хашиж байгаад тэтгэвэртээ гарсныг саяхан би сургуулийн цахим хуудаснаас олж мэдсэн юм. Манай ангид хоёр гадаад оюутан байсны нэг нь би, нөгөө нь Милка нэртэй Болгар охин байлаа. Милка орос хэлийг сайн мэддэг, сайн ойлгодог онц сурлагатан байсан. Сургуулиа төгсөхдөө би Төмөрхуягийн Энхтуяатай хамт нэг ангид сурч байгаад төгсч билээ. Бидэнтэй хамт нэг үед сурч байсан Ч.Отгондэмбэрэл, М.Люба, Д.Цоггэрэл, З.Урнаа, Д.Ганцэцэг, П.Одончимэг, Энхцэцэг, Д.Наранцэцэг, Д.Уртнасан, Д.Энхбат, Д.Энхтүвшин, Цэцэгээ, С.Нарангэрэл, Д.Очгэрэл, А.Мягмарсүрэн, Орхон, З.Үрчгээ, Норжинцэрэн, Д.Саранцэцэг, А.Нармандах, Д.Цогхүү, Р.Гэрэл, Төгсөө, Бямбасүрэн, Батнасан, Р.Амаржаргал, Эрдэнэбаяр, Батжаргал, Сэлэнгэ, Тодгэрэл, Оюунбилэг, Хүдэрчулуун нарын зэрэг найз нөхдөөрөө бахархаж байна. Сургуульд очсон даруйд гадаад хэлний деканы газраас гадаадын оюутнуудыг Москвагийн түүхэн дурсгалт газрууд болох Улаан талбай, В.И.Лениний Мавзолей, “ВДНХ” үзэсгэлэн, “Парк культуры” зэрэг газруудаар танилцуулах аялал хийдэг байсан нь хөгжилтэй, зугаатай байж, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд чухал үүрэгтэй байсан. Намайг сурахаар очсон жил манай сургууль 32 Монгол оюутантай, хоёр гурван аспиранттай байсан. Монгол оюутны зөвлөлийн даргаар Ж.Октябрь, Д.Цогхүү, Түмэннасан нар ажиллаж, факультет хариуцсан эвлэлийн үүрийн 5 товчооны гишүүн сонгогдсон. Бараа судлалын факультетын оюутнуудыг хариуцсан товчооны гишүүнээр намайг сонгож, ЭСЯ-ны эвлэлийн хорооноос зохион байгуулдаг төрөл бүрийн урлаг, спортын арга хэмжээ, аялал, экскурс, тэмдэглэлт ойн өдөр, кино, концерт, музей үзэх, оюутнуудын дотуур байранд өөрийн болон бусад орныг сурталчилсан соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хичээл, шалгалтаа хамтарч давтах зэрэг олон сонирхолтой ажлыг зохион байгуулж, бие биенээсээ суралцаж, уйдах завгүй хөгжилтэй байдаг байлаа. 1978 оны 10-р сарын 29-ны өдөр Монголын ЭСЯ-ны байранд “Найрамдал ая дуу” сэдэвт урлагийн үзлэгт би гоцлол хөгжмийн төрөлд Д.Чойдогийн хөгжим “Жалам хар” аялгууг ёочин хөгжмөөр тоглож 3-р байр эзэлж, 1980 оны 11-р сарын 30-нд БНМАУ тунхагласны 56 жилийн ойг тохиолдуулан Москва хотын их, дээд, цэргийн сургуулиудад суралцагчдын дунд зохиосон гар бөмбөгийн тэмцээнд 10 гаруй дээд сургуулийн багаас Д.Уртнасан ахлагчтай манай сургуулийн баг 1-р баг, сагсан бөмбөгийн тэмцээнд Г.Батгэрэл ахлагчтай баг 1-р байр, 1981 онд сагс, гар бөмбөгийн тэмцээнд тус бүр 2-р байр, 1982 онд 3-р байр тус тус эзэлж, ЭСЯ-ны баярын бичгээр шагнагдаж байсан. Манай багт Д.Уртнасан, Д.Саранцэцэг нарын багаасаа спортоор хичээллэсэн, сайн багш нарын гараар хүмүүжсэн,
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 268 – аливаа зүйлд идэвхи, санаачлагатай ханддаг, өсвөр үеийн аварга, аймаг, нийслэлийн шигшээ багийн хүүхдүүд байсан. Миний хувьд 6-р ангиасаа сагсан бөмбөгийн секцэнд Олон Улсын хэмжээний мастер Д.Халзангийн удирдлаганд хичээллэж, аймаг бүс, улсын чанартай тэмцээнд 30 гаруй удаа оролцож, 2012 онд сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн. 1982 онд ЭСЯ-ны нам, эвлэлийн байгууллагын шугамаар манай сургуулийн оюутнууд концерт бэлтгэж, Голицыно дахь ХЦ-ийн улс төрийн дээд сургуулийн гадаад, дотоодын курсантуудад тоглосон. Энэхүү арга хэмжээнд Наранхүү гитар тоглож, Батнасан, Ганцэцэг, Болорцэцэг, Оюунтуяа нар идэвхтэй оролцож, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. 1981-1982 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд нэг өрөөнд хамт амьдардаг найз Ч.Отгондэмбэрэл маань төгсөх жилээ хүү Ядамжавын Энхбатыг төрүүлэхэд түргэн дуудахаас нь эхэлж хамт байж, эх, хүү хоёрыг асарч тойлж тэнхрүүлэх, өсгөж бойжуулахад оюутнууд бид бүгдээрээ чадах ядахаараа тусалж, хувцас хунар, тоглоом, шоглоом, даавуу живх, хүүхдийн тэрэг зэргийг бэлэглэж, үгүй дутуугүй амьдарч, ээж нь сургуулиа амжилттай төгссөн сайхан үйл явдал болж байсан. Бид хичээл, лаборатори, шалгалтын хажуугаар сардаа 70 рублийн стипенд авч, 25 рублийг хоолондоо нийлүүлж, 68 копеекоор сургуулийн гуанзанд хооллож, залуу насаараа гоёсон патиараа Улаан талбайд татуулж, “Парк культуры”-н мөсөн дээр гулгаж, Энэтхэг болон барууны орны кино үзэж, байрныхаа гадаа Вьетнам оюутнуудтай бөмбөг харилцаж, хагас бүтэн сайн өдөр сургуулийнхаа зааланд Хорооны сургуулийнхантай сагс тоглож, Строчёновскийн парилка-д орос авгай нарын зөвлөгөө сонсож, төрсөн өдрөөрөө Салют буудуулж, хааяа нэг гал тогооны өрөөнд борцны шөл үнэртүүлэн шуугилдаж, Улс тунхагласны баяраар М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургууль дээр жил бүр зохиогддог урлаг, соёлын арга хэмжээнд оролцож нутгийнхантайгаа уулзаж, залуу насны хайр дурлал, халуун сэтгэл, хөөр баяраар дүүрэн өнгөрүүлсэн он жилүүдийг эргэн дурсахад таатай байна. Хөдөлмөрийн гараа: 1983-1984, 1988-1992 онд Дорноговь аймгийн ХБУГ-т мэргэжилтэн, Худалдаа хангамжийн газрын худалдаа эрхэлсэн орлогч дарга, бөөний бараа баазын дарга зэрэг албан тушаалд мэргэжлийн дагуу ажиллаж, бараа товаар хомс, картаар бараа олгодог хүнд үед Дорноговь аймгийн 15 сум, ХЦ-ийн 3 ангийн 60.0 гаруй мянган хүнийг хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах ажлыг зохион байгуулж, Сэлэнгийн гурилын үйлдвэр, Дарханы чихрийн үйлдвэр, Батсүмбэрийн САА, Улаанбаатарын хүнс, барааны бөөний нэгдлээс бараа татан авч, хангалт хийдэг байсан.
– 269 – Монголчууд 1990-ээд оны эхэн үеэр ХБЯ-ны шийдвэрээр БНХАУ-аас өргөн хэрэглээний барааг шууд татан авах, хилийн худалдаа хөгжүүлж барааны хангамж үйлчилгээг нэмэгдүүлэх, хоёрдогч түүхий эдээр солилцоо хийх ажлыг Дорноговь аймагт эхлүүлж, олон удаагийн гэрээ хэлэлцээрт биечлэн оролцож, трестийн дэлгүүрүүдийг оновчтой зохион байгуулалахад хувь нэмрээ оруулж ажилласан.1992-1994 онд Дорнод аймгийн Худалдаа бэлтгэлийн “Есөн Эрдэнэ” ХХК-д маклерээр ажиллаж, ОХУ-ын Өвөрбайгалийн тойргийн Чита хотын мебель картоны үйлдвэр дээр байнгын биет төлөөлөгчөөр ажиллаж, зүүн аймгуудыг гэр ахуйн модон эдлэл, мебель тавилгаар хангах зэрэг үүргийг хүлээж байсан. Хүмүүнлэгийн ажилд зүтгэсэн минь: 1997-2014 онд Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн гишүүн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газарт Гамшгийн бэлэн байдал, тусламжийн хөтөлбөррийн удирдагчаар ажиллахдаа ОУУЗ,УХСН-үүдийн Холбоо болон бусад хамтын нийгэмлэгийн орнуудтай хамтран цас, зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах 4 удаагийн яаралтай тусламжийн уриалгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 1993- 2003 онуудад давхардсан тоогоор 91 аймаг, 9 дүүрэг, 1216 сумын 119 313 өрхийн 615,0 мянган хүнд 10,7 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг орон нутгийн Засаг захиргаа, ИТХ, тусламж тараах комиссын гишүүд, идэвхтэн сонгуультан, иргэд, сайн дурынхны хүчээр олон нийтийн хяналтан дор удирдан зохион байгуулж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хохирлыг тооцох, хэрэгцээг судлах, тусламж түгээх, хяналт үнэлгээ хийх ажлаар миний бие 21 аймаг, 9 дүүрэг, 286 суманд ажиллажээ. Ажиллахын зэрэгцээ боловсрол, мэдлэгээ байнга дээшлүүлж, 2005 онд Удирдлагын хөгжлийн академид “Удирдахуй ухаан”-ы магистрын зэрэг хамгаалж, 2018-2023 онд Дотоод Хэргийн Их Сургуулийн Ахисан шатны сургуулийн докторын сургалтын хөтөлбөрийг амжилттай төгссөн. Хүмүүнлэгийн тусламжийн зэрэгцээ олон нийтийг гамшгаас сэрэмжлүүлэх, нэрвэгдэгсдэд анхны тусламж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, сурталчилгаанд анхаарал тавьж, Монголын радио, телевизийн байгууллагуудтай хамтран цуврал нэвтрүүлэг, сэрэмжлүүлэг явуулж, байгалийн аюулт үзэгдлээс мал сүргээ хамгаалах, цаг агаарын байдлыг танин мэдэх уламжлалт аргуудыг тусгасан зурагт хуудас, мэдээллийг тараан сурталчилж, Олон Улсын хурал, семинарт удаа дараа оролцож, донор орнуудад үйл ажиллагаа, хөтөлбөрөө танилцуулж, БНХАУ, БНСУ, БНТУ, Австрали зэрэг орны Үндэсний нийгэмлэгийн гамшгийн менежменттэй танилцан туршлага судалж, өөрийн орны бодлого, хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлж ажиллаж байсан.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 270 – Миний хөдөлмөрийг үнэлж Увс, Говь-Алтай, Ховд, Завхан зэрэг 10 гаруй аймгийн “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, МУЗН-ийн “Тэргүүний ажилтан”, Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан”, Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор 2удаа, “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Туг”-ийн” одонгоор тус тус шагнасан. Өнөөдөр миний ах, дүү нараас Б.Бат-Уянга 2005-2010 онд Г.В.Плехановын нэрэмжит “Улаанбаатар” Лицей сургуулийг “онц” дүнтэй төгсч, 2010-2015 онд ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр Москвагийн Хэл Шинжлэлийн Их Сургуулийг “Олон Улсын харилцаа”- ны мэргэжлээр төгсч, “Чоно гол”, “Номин Холдинг”, “Их говь Энержи” ХХК-уудад гадаад харилцааны менежерээр амжилттай ажиллаж байна. 1983 оны төгсөгч Урд эгнээнд: Баруун гар талаас Ч.Отгондэмбэрэл, Д.Энхбат, Д.Энхтүвшин, А.Цэцэгээ, Д.Оюунцэцэг, Т.Чимэдцэрэн Арын эгнээнд: Зүүн гар талаас Ч.Жаргалсайхан, Г.Батгэрэл, Д.Цоггэрэл
– 271 – Монголчууд Говь-Алтай аймгийн Шарга сумын Овоот-Улаан гэдэг газар Адилбишийн гэр бүлд 3 дахь охин нь болон 1959 оны 22 сарын 15-ны өдөр төрсөн. Аав ээжээсээ тавуулаа, хоёр ахтай, Хадбаасан, Баатар гэдэг, доороо хоёр дүүтэй Наранжаргал, Олзвой гэдэг. Төрийн хошой соёрхолт, нэрт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийг 1977 онд онц төгсөж, Армян улсын Ереван хотын их сургуулийн хэлний бэлтгэлд нэг жил сураад 1978-1983 онуудад Москва хотын Плехановын нэрэмжит УАААДС- д аж үйлдвэрийн бараа судлал, зохион байгуулалт мэргэжлээр, Удирдлагын академийг 2001-2003 онд бизнесийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн. Москвад энэ домог түүхтэй сургуульд 4 жил суралцан 1983 онд төгсөж анх худалдааны байгууллагад ажиллаж эхэлснээ, сургуулийн оюутны байранд идэр залуу насаа хамтдаа өнгөрөөсөн анд нөхдөө эргэн дурсахад үнэхээр бахархалтай байна. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай мөчүүд, алдарт Москва хотын Замоскворечье районы Стремянный гудамж, сургуулийн хичээлийн байр, дотуур байранд мөн байнга очдог “Голицыно” сууринд үлдсэн билээ. Хамт сурч байсан Ч.Отгондэмбэрэл, Г.Батгэрэл, М.Люба, Д.Цогтгэрэл, З.Урнаа, Д.Ганцэцэг, П.Одончимэг, Эрдэнэбаяр нарын найзуудаа Оюунтуяа, Д.Энхтүвшин гээд дотно дүү оюутнуудаа эргэн санахад сайхан байна. Манай сургуулийн гадаад деканы газраас дотуур байранд орон, орныг сурталчлах сонирхолтой өдөрлөг, үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулдаг байв. Тэр арга хэмжээнд болон найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баярын өдрүүдээр Голицынын ХЦУТ-ийн дээд сургуулийн курсант миний нөхөр асан Ц.Төмөрбаатар, группийн АДИЛБИШИЙН НАРМАНДАХ
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 272 – андууд Ч.Сэнгэбаатар, С.Гүржав, С.Чинболд, А.Аюуш, Д.Баяраа нар ирж оролцон дуулж, бүжиглэж, манай сургуулийн оюутнуудтай танилцаж, залуу насны дурсамжтай өдрүүдийг хамтдаа өнгөрүүлдэг байснаа дурсан санахад таатай байна. Нөхөр асан Ц.Төмөрбаатартайгаа Москва дахь Элчин сайдын яаманд гэр бүлээ батлуулж, оюутны цомхон хурим хийж, ханийхаа курсын найзууд, сургуулийнхаа охидуудтай нийлж, тэрүүхэндээ хөөрхөн тэмдэглэж байсан нь миний залуу насны мартахын аргагүй аз жаргалтай агшин байлаа. Анхны охин Мандхай оюутан байхад минь төрж, амьдралд минь баяр хөөр нэмж билээ. Хүү Хилчин минь Дорнод аймагт ажиллаж байхад төрж одоо аавынхаа мэргэжлийг залгамжилсан цэргийн хүн болж, хошууч цолтой албаа хааж байна. Охин Т.Мандхай нь Туркийн Анкарагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр, удирдлагын академийг төрийн удирдлагын магистраар төгссөн. Ам бүл 5, нөхөр Г.Ганхуяг, хүү Бат-Эрдэнэ, хүү Гал-Эрдэнэ, охин Гэрэлт-Оюу. 2014 оноос Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагт ТИКА төслийн менежерээр ажилладаг. ТИКА-н Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газар нь өнгөрсөн 17 жилд ойролцоогоор 741 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Хүү Т.Хилчин нь Волгоградын ДЯЯ-ны Цагдаагийн академи, монголдоо Тагнуулын академийг магистраар төгссөн. Ам бүл 5 эхнэр Д.Ариунжаргал, охин Мишээл, хүү Хангай, хүү Ирмүүн. Увс аймаг дахь хилийн 0245-р ангид 2009-2013 онд тагнуулын тасгийн дүн, шинжилгээний ажилтан, Сэлэнгэ аймагт хилийн цэргийн 0101-р ангид 2013-2016 онд тагнуулын тасгийн ахлах ажилтнаар, Улаанбаатар Тагнуулын ерөнхий газрын харъяа Хилийн тагнуулын газарт 2016 оноос хойш Тагнуулын хэлтсийн ахлах ажилтан, хошууч цолтой ажиллаж байна. Мөн НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн. Би 1983-1985 онд Дорнод аймгийн ХБУГазарт барааны мэргэжилтэн, 1985-1989 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, 1989-1994 онд УБТЗ-ын ХНХ-ны 2-р конторт барааны мэргэжилтэн, боловсон хүчин, орлогч дарга, 1994-2005 онд ХҮҮ-ний Ган зам төвийн дарга, 2005-2011 онд Гурван богд ХХК-ний зочид буудал хариуцсан захирал, 2011-2014 онд Анд Амитист ХХК-ы Оргил Хантайшир зочид буулын захирал, 2014-2021 онд Анд Оргил ХХК-ий зөвлөх менежерээр ажиллаж байв. Миний бие улс орондоо ажиллаж байх хугацаандаа "Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр 1999 онд, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт тэмдгээр 2000 онд, Худалдааны байгууллагын 80, 100 жилийн ойн медалиар 2001, 2021 онд, “Тэргүүний төмөр замчин” цол, тэмдгээр 2001 онд, Хүндэт төмөр
– 273 – Монголчууд замчин цол тэмдгээр 2004 онд, Хилийн цэргийн 60, 70 жилийн ойн медалиар 1993, 2003 онд, Хилийн төлөө тэмдгээр 2021 онд, Ардын Хувьсгалын 90, 100 жилийн медалиар 2011, 2022 онд, "Алтан гадас одон"-гоор 2021 онд тус тус шагнагдсан. Худалдаанд ажилласан он жилүүд Москвад сургуулиа төгсөөд Дорнод аймагт явахаар яамны боловсон хүчнээс томилолтоо авсан ба Дорнод аймгийн ХБУГ-ын дарга О.Мижиддоржтой тааралдаж танилцсан билээ. Ингээд Дорнод аймагт нисэж очсон боловч нөхөр заставт байсан тул эхний ээлжинд зочид буудалд буулаа. Тэр үед сургууль төгсөөд ирсэн боловсон хүчинг аймгийн Намын Хороо мэддэг байсан тул намайг застав явахыг зөвшөөрөхгүй гээд шууд ХБУГ-т барааны мэргэжилтнээр ажиллуулав. ХБУГ-ын дарга О.Мижиддорж ЗХУ-ын Эрхүү хотын УАААДСыг машин үйлдэрлэлийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн хүн байв. 1979 онд Дорнодын ХБУГ-ын орлогч даргаар яамны сайдын тушаалаар томилогдон очсон. 1982 оноос ХБУГ-ын даргаар ажиллаж байсан ийм хүний удирдлагад ажиллах болсондоо их баяртай байв. Дорнод аймгийн ХБУГ тэр үед өөрийн харъяандаа аймгийн төвдөө хүнсний бараа, аж үйлдвэрийн барааны болон нийтийн хоолны гурван том тресттэй, бөөний худалдааны баазтай, хүнсний төрөл бүрийн ногоо хадгалах гар аргаар халаадаг пийшинтэй, 2 том зоорьтой, хөдөө сумдад 15 худалдаа бэлтгэлийн ангитай, Удирдах газрын хэмжээнд 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж, 40-өөд нэр төрлийн түүхий эд бэлтгэлийн зүйлсийг ард иргэдээс цуглуулдаг, 250 гаруй тонн талх, үйлдвэрлэж хөдөөгийн худалдаа бэлтгэлийн ангиудаар дамжуулан худалдаалдаг, худалдааны том хэмжээний зохион байгуулалттай, худалдааны системдээ 3000 гаруй ажилчин, албан хаагчидтай том аймагт тооцогддог байв. Ажиллах хугацаанд Дорнод аймагт ажиллаж байсан ЗХУ-ын иргэний болон цэргийн худалдааны удирдлагын хамт олонтой нягт хамтран ажиллаж, тэдний баялаг туршлагаас өөрийн аймгийн худалдаа, нийтийн хоолны ажилчдыг сургахад ихээхэн хичээн зүтгэсэн билээ. Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан Орос Монголын ойн зочид төлөөлөгчдийг аймгийн төвд хүлээн авч, 400 хүний хүлээн авалтыг зохион байгуулж, Улаанбаатар хотоос ХБЯ-ны хэлтсийн дарга Баярсайхан, гавъяат тогооч Надмид, мастер тогооч мэргэжилтэн Содномдорж нар ирж зөвлөлгөө зааварчлага өгч ажиллаж билээ. Ойд Ж.Батмөнх дарга, Б.Дэжид генерал тэргүүтэй төлөөлөгчид очиж, хүлээн авалтын бэлтгэл хангах Оросын цэргийн ангиудаас шаардлагатай материал татах ажилд би томилогдон явж "Мардай"-н цэргийн ангийн Белый Конь барааны мэргэжилтэнтэй уулзаж хүлээн авалтын цэцэг, чихэр, жимснээс авахуулан шаардлагатай хүнсний материалыг авч ирж, хүлээн авалтыг маш сайхан болгож билээ.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 274 – Тэр том төрийн хүлээн авалтад орчуулагчаар оролцсон нь миний амьдралын хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг юм. Жил бүр Орос Монголын худалдааны байгууллагын хамт олон биенээсээ суралцах сургалт явуулж дараа нь хамтарсан хоолны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаан явуулан дүгнэж, сайн оролцсон хүмүүсийг шагнаж урамшуулдаг ажлыг жил бүрийн намар Зөвлөлт Монголын найрамдлын сараар тогтмол явуулдаг байлаа. Ингэж домог түүхт Дорнод аймагт сайхан хамт олонтой ажиллаж байснаа эргэн дурсахад таатай байна. Ингээд нөхөр маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн ангид Улс төрийн хэлтсийн орлогч даргаар 1985 оноос томилогдон ажиллах болсон тул нөхрөө даган шилжиж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллах боллоо. Эрдэнэцагаан сумын дэлгүүрийн барилгын өргөтгөл хийх, барааны агуулах шинээр бариулах, шинээр баригдсан дэлгүүрийн тоног төхөөрөмжийг байрлуулан ЗХУ-ын худалдааны байгууллагын туршлагаар иж бүрэн оновчтой зохион байгуулалтанд оруулж, хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулж байлаа. Эрдэнэцагаан суманд намайг ажиллаж байхад худалдаа бэлтгэлийн Яамны зөвлөх Валерий Николаевич Кузин, яамны мэргэжилтэн Онон нар ирж, ажил байдалтай танилцаад мундаг нэртэй сургууль төгссөн хүнтэй алс хязгаарын суманд таарна гэж бодсонгүй, чамд тусална гээд хэлсэн амандаа хүрч дэлгүүрийн иж бүрэн тоног төхөөрөмж явуулсанд сум-нэгдлийн ой болохоос өмнө дэлгүүрээ ашиглалтанд оруулсандаа баярлаж байж билээ. Энэ суманд ажиллаж байхдаа мал маханд бог, бод авах, өлөн гэдэс бэлтгэх, арьс давслах, мах зэрэглэж тамгалах зэрэг хийж сурсан минь хожим Төмөр замын Худалдааны конторт, "Ган зам" төвд ажиллахад малжуулж, мал махаа нийтийн хоолондоо бэлтгэдэг болоход их хэрэг болж билээ. 1989 оноос Улаанбаатар Төмөр замын худалдаа, нийтийн хоолны 2-р конторт ажиллах хугацаандаа бараа материалын борлуулалт, мөнгөн хөрөнгийн эргэлтийг түргэсгэх, бараа гүйлгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж, 1993 онд ажлын үзүүлэлтээр Ажилчдын хэрэгцээ хангах Албаны аварга барааны мэргэжилтэн болж байсан. Манай контор тухайн үедээ шугам замын хойд чиглэлд Шатанги, Баянбуурал, Мандал, Ногоон толгой, Рашаант, Эмээлт, урд чиглэлд: Булагтай, Багануур, Багахангай, Мааньт, Баян, Хоолт, төвдөө Ган зам сүлжээ дэлгүүрүүд, вокзалын ресторан, вагон ресторануудаар дамжуулан замчид, хөдөлмөрчид, худалдан авагчдыг хүнс, өргөн хэрэглээний бараа, материал, хоолоор тасралтгүй хангаж, үйлчлэх үүргээ манай хамт олон нэр төртэй гүйцэтгэдэг байлаа. 1989-1994 онд Улаанбаатар төмөр замын худалдааны 2-р конторт барааны мэргэжилтэн, орлогч дарга, боловсон хүчнээр
– 275 – Монголчууд ажилласан. 1994 оноос худалдаа, үйлдвэрлэл, Үйлчилгээний "Ган зам" төвийн даргаар замын даргын тушаалаар томилогдон ажиллаж билээ. Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газар, Өвөр Монголын өөртөө засах орны Бэй Цэян компаний хооронд 1993 онд байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 50 ортой зочид буудал, зоогийн газрын барилга шинээр баригдаж, 1994 оны 9-р сарын 1-нээс ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм. Ашиглалтанд орсноосоо хойш гадна орчныхоо 864 квм талбайг тохижуулан зүлэгжүүлж, гацуур, шар хуайс, хайлаас, цэцэг тарьж, реклам, хаяг, гэрэлтүүлэг, чимэглэлийг хийлгэн, зам талбайг засч тохижуулан гэрэлтүүлэг хийлгэж Баянгол дүүрэгтээ үлгэр жишээ болохуйц, ногоон орчинг бүрдүүлэн Улаанбаатар хотдоо 3-р байранд орж шагнуулж явлаа. Ган зам төвийн зочид буудал нь Монгол улсын дэд бүтцийн яамны сайдын тушаалаар үйлчилгээний чанарын 2 од бүхий зэрэглэлийн гэрчилгээ, тэмдэг авч, Улаанбаатар хотын хэмжээнд явагддаг ажлын байрны аттетатчилах шалгалтанд амжилтай дүн үзүүлж, зоогийн газар нь дээд зэрэглэл, бар нь 2-р зэрэглэлд, диско бар нь зэрэглэл авч ажил үйлчилгээгээ явуулж байна. Улаанбаатар хотын 360 жилийн ойг угтсан уралдаанд тус төв нь Баянгол дүүрэгтээ шалгарч, дүүргийн шилдэг аж ахуйн нэгж болж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн ба 1999 онд хэрэглэгчийн найдвартай түнш байгууллагаар шалгарч, цом, гэрчилгээ, туг хүлээн авсан. Тус төвийн харъяа 5-р гуанз нь 1994 онд замын хэмжээнд хамт олноороо хэрэглэгчдийн найдьартай түншээр шалгарчдиплом мөнгөн шагнал хүртсэн. "Ган зам" зочид буудал нь төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын бүсийн зөвлөлгөөнд Вьетнам, Польш, Хятад, Унгар, Орос зэрэг орны төлөөлөгчид, Төмөр замын 60 жилийн ой, УБТЗ-ын ХНН-ийн 50 жилийн ой, 55 жилийн ойн зочид төлөөлөгчид, ТЗХА-ны гишүүн 3 улсын хэлэлцээрийн төлөөлөгчид, Их даацын чингэлэг тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэх олон улсын зөвлөгөөний төлөөлөгчид, Транс-Азийн төмөр замын хойд чиглэлээр Чингэлэгийн галт тэрэг аялуулах төслийг төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах хорооны 2-р зөвлөлгөөн, Зүүн хойд Азийн нэгдсэн тээврийн систем ба зохистой тээвэрлэлт сэдэвт олон улсын экспертүүдийн уулзалт зөвлөлгөөн, төлөөлөгчдийг хүлээн авч үйлчилж байв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төмөр замаар урд, хойд шугам замд явах тусгай үйлчилгээнд байнга манай төв үйлчилж, "ЗамынҮүд" өртөө рүү ажлаар явсан Япон улсын парламентын төлөөлөгчид, Японы хан хүүгийн тусгай үйлчилгээ, Элчингийн ажилтнууд, УИХ-ын гишүүд, НҮБ-ын шугамаар ДОХ-ын эсрэг сурталчилгаанд оролцсон Япон, Хятад, Солонгосын элчингийн ажилтнууд зэрэг олон хүлээн авалтыг зохион байгуулж явлаа. Төмөр замын худалдаа гэдэг энэ том байгууллагатай ажил амьдралаа холбоод 16 жил, тус байгууллагын
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 276 – "Ган зам" төвийн хамт олныг анх байгуулагдахаас нь эхлээд 11 жил удирдаж ажилласан нь миний хувьд багш нарын заасан эрдмийг өөрийн мэргэжил болгон эзэмших, цаашид мэргэжлээрээ ажиллах хамгийн том сургууль болсон юм. Оюутан насаа эргэн дурсахуй Анхны сэтгэгдэл гэдэг мартагдашгүй содон. Миний хувьд амьдралдаа анх удаа галт тэргэнд сууж үзсэнээс л аялал маань эхэлсэндээ. Анх удаа улсын хилийг давж байгаа хүнд чинь хүний газрын хот тосгод, ахуй амьдрал, галт тэрэгний буудал бүрт өрнөх арилжаа, худалдаа гээд юм бүхэн нь л сонин сайхан байсан даа. Ингэж явсаар тав хоногийн дараа Москва хотод буусан юмдаг. Биднийг шар паз автобустай Монголын элчингийн ажилтан угтан авч МГУын оюутны дотуур байранд хүргэж, тэндээ нэг хоноод маргааш нь "Ереван" хот руу онгоцоор ниссэн. Энэ хотод их сургуулийн бэлтгэл курсэд 21-үүлээ сурч билээ. Дараа жил нь Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-даа 1978 оны намар орсон. Москвад музей, театр, түүх дурсгалын газруудаар их явдаг байжээ. Ленинград, Киев, Харьков гээд олон хотоор аялж, түүх соёлтой нь танилцсан юм. Энэ нь мэдээж миний хувьд маш олон зүйлийг шинээр нээж өгсөн, шинэ мэдлэг, мэдрэмжийн суурь болсон. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ гэж аугаа Д.Нацагдоржийн үг бий дээ. Бид бүгдээрээ амжилттай сайн сурцгааж, эх орон элгэн садандаа очих, цаашлаад улс эх орныхоо хэрэгтэй газар, үр бүтээлтэй ажиллах эрхэм үүргээ амжилттай биелүүлэхийг бодож байсан. Бид зорилгоо биелүүлсэн гэж бодож байна. Сургууль маань ганцхан миний ч биш тус сургуулиар дамжиж эрдэм мэдлэгийн охь уурхайд суралцсан бид бүхний амьдралд асар их үүргийг гүйцэтгэсэн нь дамжиггүй үнэн. Найзууд маань оюутан ахуй цагаа дурсан бичиж байгаа байх. Би сургуулийн андуудаасаа тусламж авч байснаа дурсан бичихээр шийдлээ. 1998 онд төмөр замын 60 жилийн ойг угтаж Орос-Монголын хамтарсан "ИНКОН" ХХК-ний барилгачдаар зочид буудал, зоогийн газарт их засвар хийлгэхээр Солонгос улсаас зочид буудлын тавилга авахаар тээвэр зуучийн төвийн менежер Буянжаргалтай хамт явж "Сувониш" хотод байрладаг зочид буудлын зориулалтай тавилга үйлдвэрлэж, борлуулдаг компани дээр очиж сонголт хийж авахад манай сургуулийн нэг үеийн төгсөгч, Батжаргал, Эрдэнэбаяр хоёр минь их тус болж, Солонгос хэлээр орчуулга хийж, өөрсдийн машинаар үйлчилж, замчилж байлаа. Буудлын нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл, буудлын өрөөний номер, таних тэмдэг зэрэг 27 нэрийн барааны сонголт хийж, гэрээлэн 40 тонны 3 контейнерт ачуулахад маш их тусалсанд одоо ч дурсахад таатай байна. Тэр үед Эрдэнэбаяр Солонгосын Их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан. Дараа жил нь 1999 онд
– 277 – Монголчууд Бизнесийн шилдэг ажилтан цол тэмдгээр шагнуулан Солонгос улсад 14 хоног үнэгүй аялах эрхээр шагнуулан аялалаар явахдаа найзынхаа гэрт зочилж, хамт машинаар нь явж их ажил амжуулсан даа. 1983 оны төгсөгч А.Нармандах
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 278 – Миний сурч төгссөн сургууль маань 1929 оноос анх Монгол оюутнуудыг хүлээн авч сургаж мэргэшүүлж иржээ. Үүсч байгуулагдсанаас хойш 100 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа сайхан түүхтэй сургуулийг 1983 онд төгссөн билээ. Би 1959 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төрсөн. 1967 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн сургуулийг 1977 онд, Волгоград хотод Орос хэлний бэлтгэлд 1977-1978 онд, Плехановын нэрэмжит УАААДС-д 1978-1983 онуудад суралцаж бараа судлаач мэргэжлээр төгссөн. Тус сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын худалдааны 9-р конторт барааны мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. 1996 оноос Япон Монголын хамтарсан “Саппора” дэлгүүр үүсч байгуулагдсан үеэс нь эхэлж менежерээр ажилласан. 2003-2020 он хүртэлх хугацаанд хувиараа бизнес хийж ирлээ. Сайхан Орос орон, сайхан сургууль, оюутан нас минь олон сайхан дурсамжийг үлдээжээ. Орос болон гадаадын олон охид хөвгүүдтэй үерхэн нөхөрлөж, тэдний ёс заншил, эх орных нь талаар олон зүйлсийг сонсож, таньж мэдэж явлаа. Дагестан үндэстэн Фатилсатай үерхэн Расул Гамзатовын зохиолуудыг хамтдаа уншдаг байлаа. Фатилса маань бусдад их тусархаг бөгөөд миний хичээл сургалтанд минь байнга тусалж дэмждэг байж билээ. Манай сургуулийн оюутнууд Москва хоттой танилцах аялал зугаалгыг олон удаа зохион байгуулж оюутнуудын дунд урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохиодог байлаа. ЗАГДЫН УРНАА
– 279 – Монголчууд Миний бие дадлагын ажлыг Москва хотын Их дэлгүүрт хийж тэр том дэлгүүрийн дунд учраа олохгүй өрөө дүүрэн байх булганы арьсан дунд унтсан шигээ явдаг байж билээ. Дипломын ажлаа “Арьсан эдлэл” сэдвээр бичиж Онц дүнтэй хамгаалж байв. Диплом хамгаалдаг өдөр олон олон доктор професорууд сууцгааж байсан ч надаас тэр өдөр ганцхан л асуулт асууж билээ. Тэд: танай төрийн тэргүүний эхнэр ямар хүн байдаг вэ? гэж асуухад нь Би Орос хүн байдаг гэж хариулахад Нэр нь хэн гэдэг вэ? гэж лавлан асуув. Би Анастасия Ивановна Филатова гэж хариулахад шууд “Отлично” гээд гаргачихаж билээ. Төгсөж ирээд 1984 онд Х.Батбаяртайгаа гэр бүл болж 3 сайхан хүү төрүүлж, өсгөсөн. Хүүхдүүд маань одоо өсч тус тусдаа айл болцгоосон. Бүгд сайхан ажил төрөлтэй, хань ижил, үр хүүхдүүдтэй болцгоож сайхан амьдарцгааж байна. Би ажиллаж байх хугацаандаа улс эх орондоо хичээл зүтгэлтэй ажилласны үр дүнд Засгийн газрын хүндэт жуух, “Тэргүүний залуу” алтан медаль, “Алтан гадас” одон, мөн худалдааны 70, 80, 90, 100 жилийн ойн медалтиудаар тус тус шагнагдаж байв. З.Урнаа
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 280 – Москва хотын оюутан аав, ээж хоёр минь зуны амралтаараа төрсөн нутагтаа амарч байсан 1960 оны 9 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Хонгор сумын нэгдсэн эмнэлэгт миний бие төржээ. Нэгэнт их дээд сургуулиудын хичээл эхэлчихсэн учраас ээж минь нэг жилийн чөлөө авч намайг нэг нас хүргээд хичээл сургуулиа үргэлжлүүлэхээр явж, би өвөө эмээгийнхээ гар дээр өсч хүмүүжсэн хүн. 1965 онд аав ээж хоёр минь сургуулиа амжилттай төгсгөж, мөн төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа ажиллаж амьдрахаар, аав Дамдинсүрэн нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр, ээж Г.Улаан нэг жил ХАА-н яаманд мэргэжилтнээр ажиллаад мөн нутагтаа агрономчоор ажиллахаар шилжин очсон тул би 1968 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд элсэн орж 1978 онд 10-р ангиа амжилттай төгсгөж, тэр үеийн хүүхдүүдийн жишгээр гадаадад дээд боловсрол эзэмших тэмүүлэлд хөтлөгдөн элсэлтийн шалгалт өгч оноогоор тэнцэж ЗХУ-ын нийслэл Москва хотын УАААДС-д 1983 онд Аж үйлдвэрийн бараа судлал, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн болно. Манай сургууль тэр үеийн ЗХУ-даа өндөр нэр хүндтэй суралцах хувиар авахын тулд их өрсөлдөөнтэй сургууль байлаа. Би ажлын гараагаа Улаанбаатар хотын Худалдааны 5-р контор, бараа бааз, аж үйлдвэрийн барааны нэгдэл, УБ импекс компанид барааны мэргэжилтнээр тасралтгүй 14 жил ажилласан. Улс орны хөгжлийн онцлог өөрчлөгдөж, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс хувийн секторт шилжиж, үндсэн мэргэжлээрээ ажиллаж байна. Анх сурагчийн ширээнээс гарч оюутан болоод Москва хотод очиж байснаа энэ сайхан нэр хүндтэй сургуульд 5 жил суралцсан он жилүүдээ эргэн дурсахад тэр үеийн оюутнууд ёстой л “Алтан үеийнхэн” гэж бодогддогоо нуух юун. Анх удаа хилийн дээс алхаж, Москвагийн оюутан ахуй, Москвагийн метроны сүлжээ, ДАМДИНСҮРЭНГИЙН ЦОГГЭРЭЛ
– 281 – Монголчууд манай сургууль, оюутны байрын ойролцоох метроны “Павлецкая”, “Добрынинская”, “Стремянный переулок”, “Зацепа” байрны дэргэдэх кафе, бусад оюутны дотуур байрууд, кинотеатрууд, музей бусад театрууд зэрэг нь нүдэнд дурайтал харагддаг шүү дээ. 1978 онд очихдоо арван хэдүүлээ очиж байсан ч төгсөхдөө янз бүрийн шалтгаанаар нилээд хорогдсон л юм даг. Анх очиход манай улсын Элчин сайдын яамнаас хүмүүс хүлээн авч сургууль дээр хүргэж өгч байсан санагдаж байна. Гэрээсээ гарч хол явж үзээгүй охинд Москва хот, алдарт Улаан талбай, Кремлийн ордон, хэрэм, метро, оюутны байр, хичээлийн саруулхан том том танхимууд сүрлэг сайхан сэтгэгдэл төрүүлдэгсэн. Хичээл эхэлмэгц орос хэл дээрх хичээл лекцээ ойлгохгүй сандардаг, заримдаа барагтайхан дүн авчихаад уйлж, сургуулиасаа хөөгдөх шахуу юм бодож, ээж аавтайгаа утсаар ярьж, би буцаад очиж магадгүй гэж нэг удаа хэлж байсан гээд бодчих. Оюутны байрны нэг өрөөнд хамт орсон орос охидтойгоо ойлголцох гэж эхний үед их юм болдогсон. Хичээлийн хувиараа хаанаас яаж олж авахаа мэдэхгүй дээд курсын эгч нараас асууж байж расписание самбараа мэддэг болж билээ. Бас тэнд бичигдсэн ТВД, ТВМ, ТЭФ, ЛАБ гэсэн баахан бичээсний учрыг мэдэхгүй болохоор монгол оюутнуудаа хайж асууна, олдохгүй бол тэр чигээр нь хуулаад авна. Энэ мэтээр хуучин оюутнууддаа баахан шоолуулж инээлгэдэгсэн. Манай сургуулийн гадаад оюутан хариуцсан эмэгтэй их сайхан эелдэг харилцаатай, монголчуудад их элэгтэй ханддаг эмэгтэй байж билээ. Биднийг амралтын өдрүүдээр тусгай автобусанд суулгаж аваад хотын дурсгалт газруудаар авч явж танилцуулдагсан. Энэ үед манай сургууль хамгийн олон монгол оюутантай байсан байх гэж би боддог юм. Энэ сайхан нэр хүндтэй сургуульд өөрийн хүссэн мэргэжлээр сурч төгссөндөө баяртай байдаг. Манай сургууль төгсөгчдөөс олон эрдэмтэн докторууд дарга сайд нар төрөн гарч улс эх орныхоо хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулсан одоо ч оруулсаар байгааг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Энэ л их сургуульд олон аавын хүүхдүүдтэй эн зэрэгцэн эрдэм номд суралцаж байхдаа ирээдүйн халамжит ханьтайгаа учирч, олон сайхан дурсамжтай оюутны сүүлчийн жилээ хамт өнгөрүүлсэндээ. Бид төгсөж ирсэн жилээсээ хамтын амьдралаа эхлүүлж, хурим найраа хийж багагүй хугацааг өнгөүүлэхдээ хоёр сайхан хүү төрүүлэн өсгөж, хоёуланг нь дээд боловсрол эзэмшүүлсэн. Одоо тэд минь тогтсон сайхан гэр бүлтэй, тус тусын ажил хөдөлмөрөө эрхэлж, 4 ач нарыг өсгөж байна. Худалдааны байгууллагад ажиллаж байх хугацаандаа Монгол улсын худалдааны байгууллага үүсч хөгжсөний 80, 90, 100 жилийн ойн медалиудаар шагнагдаж, ажлын бүтээл идэвхи зүтгэлээ үнэлүүлж байлаа. Д.Цоггэрэл
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 282 – Л. Дашдорж нь 1961 оны 3 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Сэдгочоогийн Лувсандаш, Цагааны Дуламсүрэн нарын гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрээр 1969-1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1979 онд 1984 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж ахуйн дээд сургуульд суралцан хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн. 1994-1995 онд Японы Сайтамагийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. Л.Дашдорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Сангийн яамнаас эхлүүлсэн бөгөөд 1984-1992 онд тус яамны Улсын нэгдсэн төсвийн газарт мэргэжилтнээр, 1992-1994 онд тус яамны валют, эдийн засгийн газарт эдийн засагчаар, 1994-1996 онд төрийн сангийн газарт ахлах эдийн засагчаар, 1996 онд төрийн бодлогын газарт төрийн сангийн хэлтсийн даргаар, 1996-2000 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. Тэрээр 2000 оноос “Галт –Гарьд” санхүүгийн зөвлөх компаний Ерөнхий захирлаар ажиллаж байв. 2009-2017 онд Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Монгол улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга батыг сахиулах, ил тод байдлыг сайжруулах, иргэний оролцоо, шууд ардчилалыг дэмжсэн томоохон хууль, санаачлагуудыг хариуцан ажилласан юм. Үүнд: 2011 онд шинэчлэн батлагдсан төсвийн тухай хуульд иргэдийн оролцооны талаар тусгайлан тусгаж, орон нутгийн хөгжлийн ЛУВСАНДАШИЙН ДАШДОРЖ (1961-2024)
– 283 – Монголчууд сан байгуулах, тогтолцоог бий болгосноор иргэд төсвийн төлөвлөлт, шийдвэр гаргалтанд шууд оролцох, улмаар төсвийн төвлөрлийг бууруулах, иргэдийн дуу хоолой оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй байв. Мөн улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг ил тод болгох, олон нийтийн хяналтыг тогтоох зорилготой шилэн дансны тухай хуулийг санаачлан 2014 онд УИХурлаар батлуулж байсан бол Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг ахалж, байгалын баялгаас үүсэх орлогыг хуримтлуулах замаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх тогтолцоог бий болгосон уг хууль нь 2016 онд батлагдан мөрдөгдөж байв. Л.Дашдорж
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 284 – ЧУЛУУНБАТЫН ОТГОНДЭМБЭРЭЛ Миний бие 1978 онд ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УААДС-ийн бараа судлалын ангид орохоор хэлний бэлтгэлгүй анх очиж байлаа. Хөдөөний бүрэг ичимхий хүүхэд нүсэр том хотод очоод их сүрдэж, юу ч мэдэхгүй, лекцээ ч бичиж чадахгүй хэцүүхэн байсан. Харин дээд тоо, физик, химийн хичээлийг томъёогоор нь шууд ойлгодог, сурахад амархан байсан. Нэг курсийн Г.Батгэрэл, М.Люба найз нартайгаа хамтарч номын санд Орос-Монгол хэлний толь бичиг бариад хичээлээ байнга давтаж, хичээлийнхээ завсар чөлөөгөөр кинотеатрт кино үзэж, хагас сайн өдрийн орой дотуур байранд болдог диско бүжгэнд алгасахгүй орж, гадаад орны тухайлбал, Болгар, Чех, Унгар, Куба, Вьетнам, Африкийн орнуудын оюутны соёл, ёс заншлаас суралцаж байсан. Г.Батгэрэл найз маань их спортлог, гитар тоглоно, дуулна бас авъяастай, гоё бичдэг, би курсийн ажлуудаа найзаараа нүүрлүүлдэг байсан. Хоёрдугаар курсээсээ эхлээд бид хоёр дандаа хамтдаа нэг өрөөнд амьдардаг байсан. Паркаас тэшүүр аваад мөсөн гулгуурын талбайд очиж гулгана. Эхлээд чадахгүй Орос эмээ, өвөө нар гараас минь татаж зааж өгнө. Мөн долоо хоног тутамд 2-3 удаа нийтийн саунд очино, бие биенийхээ нурууг угааж өгнө, Орос эмээ нар их ордог, ногоон навчаар биеэ ороолгоод л уур савсуулаад, маш халуун хэсэгт нь М.Люба, Г.Батгэрэл бид гурав ороод шатаж үхэм халуун хөлсөө дуслуулж зогсоод их л сайхан байдаг байсан. Бас Москва бассейнд очиж сэлнэ. Би сурагч байхдаа Хар далайн эрэг дээр байдаг хүүхдийн Артек зусланд амарч байх хугацаандаа муухан нохой самардаж сурсан, найздаа зааж өгнө. Бид хоёр нэг удаа Москва голд очиж Оросуудтай усанд сэлж, биеэ наранд шарж байсан маань санаанаас гардаггүй юм. Мөн М.Люба,
– 285 – Монголчууд Д.Цоггэрэл, З.Урнаа, А.Нармандах, Д.Наранцэцэг найз нартайгаа тэр үед ихэд дэлгэрч байсан Смоуки, АВВА, Бони-М, Модерн-токинг, Францын дуучин Джо Дассейн зэрэг дэлхийн алдартай хамтлаг, дуучдын аяыг сонсож, мөрөөдөлд умбан баясаж, их жаргалтай байдаг байсан. Дээд курсийн оюутан Д.Уртнасан, С.Нарангэрэл хоёр маань манай нутгийнх, бид нар нийлж төрсөн өдрөө тэмдэглэнэ, аялал зугаалганд хамт явна их дотно байдаг байсан. Бас Голицын дахь цэргийн сургуулийн курсант П.Баттогтох, Ч.Сэнгэбаатар, Д.Тогтохжаргал, Цагдаагийн сургуулийн Т.Батбаяр нар манайд ирж, хамт кино үзнэ, баяраар нийлж хөгжилдөнө их зугаатай байдаг байсан. Би Омск хотын Нисэхийн инженерийн сургуулийн курсант, нутгийн ах Ядамжавтай нийлж, хүү Энхболдыгоо Москвад төрүүлсэн. Хүүг маань төрөхөд найз нар маань тусалж, их дэм болж байсан. Ялангуяа Г.Батгэрэл, М.Люба хоёрыгоо дурсахгүй байхын аргагүй. Манай нутаг хол болохоор өвлийн амралтаар гэртээ харьдаггүй байлаа. Г.Батгэрэл найз маань баавгайн савар, М.Люба найз маань баахан цагаан идээ, каз авчирч өгч байсан. Төрсний дараа хүүгийн маань өлгий, даавууг угаана, шөл, цай хийж өгнө. Би эмнэлгээс гараад 3 хоногийн дараа усанд ороод, хичээлдээ явж байсан. Сургуулиа заавал төгсөнө гээд гэдэс том болсон чинь багтах хувцас байдаггүй, найзынхаа том хар шубыг өмсөөд, Москвад их цастай, давс асгачихсан нойтон цасанд хальтарч унаад л номын санд байнга сууна, дипломын ажлаа бичнэ, их л мэрийдэг байсны хүчинд хамгийн түрүүний ээлжинд шалгалтуудаа өгөөд 1982 оны 5 дугаар сард хүүгээ тэврээд нутагтаа ирж байлаа. Хүүгээ төрүүлэх гээд эмнэлэг явахад манай Монгол оюутнууд халбага шар тос уулгаад, нөгөө баавгайн савраар гэдсийг маань маажиж өгөөд явуулж байсан. Маргааш өдөр нь төрсний дараа хоёр найз маань сармистай хар шөл хийж өгөөд явуулсан байсан. Эмнэлгээс гараад ирэхэд манай Монгол оюутнууд гадаадын том төлөөлөгч угтан авч байгаа юм шиг цэцгийн баглаа барьчихсан их сүртэй хүлээн авсан, энэ бүхэн маань сэтгэлээс ердөө гардаггүй. Хичээлд явахад манайхан хүүг маань ээлжлэн харж тусалж, өдөр болгон хүүг маань том болж уу гэж орж ирж үзнэ, заримдаа гараад ирэх хооронд хүүг маань надаас нуучихдаг байсан. Шуудангаар нөхөр болон ах дүү, ээжээс минь захиа байнга ирнэ, Москвад их чийгтэй, зун нь халуун, хүмүүс нь наран шарлага, ногоон байгууламжиндаа нүцгэн наранд шарна. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал манай эвлэлийн үүрийн дарга, сурлага сайтай, хөөрхөн ааштай оюутан хүү байсан. Оросод 4 жил сурахдаа орос хүмүүсийн тусархуу шударга, шийдэмгий зан чанарыг их хүндэлж, дээдэлж явдаг. Солонгос кино шиг нуугдмал ярвигтай биш, хайртай дуртай бол тэрнийгээ шууд хэлээд л учраа олчихно. Өвөл толгой нүцгэн явахаар Орос эмээ нар загнана.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 286 – Нүднээс чинь нулимс гардаг болчихно гээд л, өөрөөсөө том үнэгэн малгай, ноолууран ороолтоор хүзүүгээ ороочихоод л шилэн оймстой гүйгээд байна. Дэлгүүрт болон аливаа юманд дугаарлаад зогсохдоо бие биедээ хүрэхгүй, шүргэлцэхгүй их эмх цэгцтэй, метро нь орд харш шиг олон гоё хөшөө дурсгал, уран нандин баримал дурсгал, шигтгээ чимэгтэй, төөрөхийн аргагүй зохион байгуулалттай. Тосгонд Орос айлуудын хашааны гадуур явахаар алимны модноос нь том том улаан алимнууд ургачихсан, хашаагаараа дүүрэн мод, нарийн ногоо тарьчихсан байдаг. Жирэмсэн байхад найз маань жимс, ногооны бааз дээр дадлага хийж, надад дандаа алим, мандарин авчирч өгнө, мандарин идсээр байгаад хүү маань шар царайтай гарсан гэж би боддог. Эмэгтэйчүүдийн баяраар хүүхнүүдэд ямар ч очер, дугааргүй үйлчилнэ, хүүхдээ тэргэнд түрээд зам гарахад ямар ч машин шууд зогсоод зам гаргана, ямар ч хүн хүүхдийг минь түрээд тусална. Төгсөж ирээд Москва хотоо, сургуулиа их дурсан санаж байлаа, ялангуяа Улаан талбай, Арбатын гудамж, найз нөхөд өө... Сургуулиа төгсөөд би Гутлын Бөөний Худалдааны Газар барааны мэргэжилтэн, чанарын мэргэжилтнээр ажиллаж байгаад 1991 онд бүх юм хувьчлагдаж, байгууллага маань татан буугдсан, би гэртээ юм оёж байгаад Төрийн банкинд орж, ня-бо, теллер, эдийн засагчаар арав гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо гэртээ хоббигоороо хүүхдийн дээл хувцас оёдог. Оюутан ахуй цагаа дурсахад иймэрхүү байна. Намайг үнэ төлбөргүй сургаж, мэргэжил эзэмшүүлсэн Төр, засагтаа баярлаж явдаг. Оюутан ахуй цагтаа хичээл, ном сурахаас гадна өөрөө төлөвшиж бие бялдраа хөгжүүлэхэд соёл боловсрол эзэмших их хувь нэмэр болсон гэж боддог. Оюутны найз нөхөддөө сайн сайхныг хүсье. 1982 оны төгсөгч Ч.Отгондэмбэрэл
– 287 – Монголчууд Гүнсэн овогтой Энх-Ариунаа би 1978 онд Улаанбаатар хотын 23 дугаар ерөнхий боловсролын сургуулийг дүүргээд Улсын шалгалтаа амжилттай өгч Москвагийн алдарт Г.В.Плехановын УАААДС-ийн Нийтийн хоолны ангийн хуваарийг авч элсэн орсон түүхтэй. Тэр жилээ би жирэмсний амралт эдэлж, дараа жил нь тус сургуулийн Худалдааны эдийн засгийн ангид шилжин суралцах хүсэлтээ илэрхийлсний дагуу зөвшөөрч энэ мэргэжлээр суралцаж дүүргэсэн юм. Нийтийн хоолны ангийн 1-р курсэд Цогхүү, Э.Түвшин, Алтанчимэг, Оюунцэцэг нартай хамт суралцаж, бид сайхан хамт олон бүрдүүлж, чөлөөт цагаа хамтдаа сайхан өнгөрүүлж, хоол хийж нэг нэгнийгээ дайлах зэрэг хөгжилтэй сайхан дурсамжаар дүүрэн эхний жилийг ардаа үлдээж байснаа би тод санаж байна. Цогхүү бид хоёрын хувьд Нийслэлийн 120 мянгатын хүүхдүүд, тэгэхдээ бүүр 4-р байрны нэг дорын хүүхдүүд байсан болохоор илүү дотносож нэг нэгэндээ тус дэмтэй байдагсан. Дээр дурьдсанчлан 2-р курсдээ мэргэжлээ сольж "Худалдааны эдийн засгийн" ангид орсноор тэнд бас л олон үндэстний оюутнуудаас бүрдсэн сайхан хамт олон угтаж билээ. Энд хамт сурсан нэг залууг аль нэгэн бага ястан болов уу гэж төсөөлж байтал Монгол залуу Батнасан маань байж таарсан. Гэтэл Батнасан маань харин намайг мөн л бага ястан Туркмен юм уу, Таджек охин байх гэж бодсон гэж хожим хэлж бид бөөн инээд хөөр болж байлаа. Ингээд ангидаа бид хоёр Монголоос, бусад олон үндэстний хүүхдүүдтэй хамт хичээллэж, эв найртай, интернационалч сайхан хамт олон бүрдэж билээ. Батнасан маань оюутны байранд амьдарч байсан. Миний хувьд аав минь Лувсандоогийн Гүнсэн Радио телевизийн шугамаар 5 жилийн томилолт авч манай гэр бүл Москва хотод амьдарч эхэлсэн үеэр миний оюутны цаг таарсан нь гайхалтай завшаан тохиож ГҮНСЭНГИЙН ЭНХ-АРИУНАА
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 288 – билээ. Москва хотын Черомушкины районы Вавиловын гудамжинд радиогийн гадаад мэргэжилтнүүдэд зориулж, босгосон 79-р байшинд манайхыг ам бүл олуул гэж тусгай 2 байранд оруулж, аав, ээж, дүү нар бид бүгд хамт амьдардаг байв. Нэг байранд нөхөр бид хоёр охинтойгоо, амьдардаг байв. Би нөхөрт гарч бяцхан охинтой болсон тул оюутан хүний хувьд давхар ачаалалтай байсан ч аав ээжийн халамж түшиг, гэр бүл минь надад маш их дэм болж, хүч өгч байсан. Гэвч өвчин зовлон намайг тойрсонгүй. 20 настай байхад минь гэнэт бие минь өвдөж, бөөрний асуудал үүсч, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тогтоогдож гэнэт цочрол авч билээ. Оросын нийслэл хотын тэргүүлэгч эмнэлэгийн нэг Боткины нэрэмжит нэгдсэн эмнэлэгт Оросын гавъяат эмч нарын бүрэлдэхүүнээс бүрдсэн хүндхэн бөөрний хагалгаанд орж билээ. Хагалгааны дараа биеэ тэнхрүүлэхэд нилээд хугацааг авч байсан ч эцэг эхийнхээ буянаар хурдан тэнхэрч байсан даа. Харамсалтай нь тухайн хүнд хагалгааны наркозны үйлчлэлээс болж тухайн үеийн зарим хүүхдүүдийн нэр болон сайхан дурсамжууд санаанаас арчигдсан нь харамсалтай санагддаг. Манай ангид статистикийн хичээл заадаг байсан хижээл насны багшийг маань Минхель гэдэг байлаа. Тэр багш (Магадлалын онолыг анх нээсэн гэдэг) нилээд хатуу, өндөр шаардлага тавьж ажилладаг ч их юм зааж сургасан ачтай хүн гэж боддог. Багш маань Эх орны дайны үед 13 номерийн танкинд явж байгаад тэсрэлтийн улмаас шатаж байгаад гарч амьд үлдсэнийг хуучилж байсныг аав минь сануулсны дагуу энд дурьдахыг хүслээ. Менхель багш маань 13-н тоо бол азгүйдлийнх биш азтайгийн илрэл гэж үзээд 13 дугаартай билетийг сугалсан оюутнаас ямар нэгэн зүйл асуулгүйгээр шууд хүссэн дүнг нь тавьж өгдөг байж билээ. Би ч гэсэн тэр 13 тоот билетийг таараасай гэж их хүсдэг байж билээ. Намайг төгсдөг жил гэр бүл маань нутаг буцсан болохоор би оюутны байранд шилжиж амьдарсан. Ангийн залуу Батнасан маань их хэрсүү хүүхэд байсан болохоор намайг хичээл таслуулахгүй гэж хичээлд явахдаа заавал хаалга тогшдогсон. Би хааяа залхуурч хичээл таслах гэж оролдоход бүтэлгүйтүүлж, бараг л чирэх шахам авч явдаг тийм л сайхан гүндүүгүй, бас хариуцлагатай анд нөхөр минь байсан даа. Оюутны байранд их хөгжилтэй. Монгол хүүхдүүд нийлж, хоолоо хийнэ. Хамтдаа сайхан цаг өнгөрүүлнэ. Оюутны тэтгэлэг буухаар дэлгүүр хэсэх гээд их л завгүй сайхан дурсамжууд үлджээ. Одоо бодоход Монгол хүүхдүүд их цэмцгэр, биеэ зөв боловсон авч явдаг, мөн сурлагаар сургуульдаа нилээд дээгүүрт ордог, оюуны чадавхи өндөртэйд тооцогддог байсан. Өндөр нэр хүндтэй сургуулийн төгсөгчдөөс Монголдоо буцаж ирээд өндөр алба хашиж, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа нэр хүндтэй бүтээлч залуус олон байгаа. Үүнд: Л.Дашдорж, У.Барсболд, Р.Амаржаргал гээд олон сайхан хүнийг нэрлэж болно.
– 289 – Монголчууд Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотын Плехановын нэрэмжит УАААДСургуулийг 1984 оны 6-р сарын 13-ны өдөр Худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн дипломоо гардан авч байсан баярт өдөр санаанд илхэн байна. Энэ сайхан сургуулиа төгсөж, мэргэжил эзэмшээд Монголдоо ирээд Худалдаа бэлтгэлийн Яаманд очих томилолт авч худалдааны 9-р контороос ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улаанбаатар хотын Худалдааны конторуудад мэргэжилтнээр ажиллаж байгаад хувиараа бизнес хийх хүсэлдээ хөтлөгдөж, 2002 онд АНУ-д шилжин суурьшиж амьдраад бас олон жилийг өнгөрөөжээ. Оросын Холбооны улсын нэртэй том сургуулийг төгссөн тэр сайхан мэргэжлээрээ яагаад ажиллахгүй байгаа юм гэж олон хүн асуудаг. Гэвч хүний амьдралын төөрөг гэж байдаг байхаа. Энэ хэр харь нутагт ч гэсэн сэтгэл хангалуун, боломжийн л амьдарч явна гэж боддог. Өндөр нэр хүндтэй сургуулийг төгссөн маань үнэхээр сайхан аз завшаан байсан. Энэ насандаа ч мартахын аргагүй. Та нартаа сайн сайхныг хүсье. 1984 оны төгсөгч Г.Энх-Ариунаа Г.Энх-Ариун нөхөр хүүхдийн хамт
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 290 – Moнгол оронд 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа Монголын залуучуудыг анх хүлээн авч, сургаж эхэлсэн Зөвлөлт Оросын их дээд сургуулиудын нэг нь Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Улс ардын аж ахуйн дээд сургууль байлаа. Гэтэл 1990-ээд оноос ЗХУ төдийгүй дэлхийн социалист систем тарж, ОХУ-ын их дээд сургуулиудад гадаад орнуудаас суралцагчдын тоо эрс цөөрсөн эгзэгтэй үед Монголын боловсон хүчнийг бүр 1929 оноос эхлэн 70 гаруй жил тасралтгүй бэлтгэсэн түүхэн туршлагадаа тулгуурлан, ОХУ-ын их дээд сургуулиудаас анх удаа Улаанбаатарт салбараа нээж, үнэндээ эрсдэлтэй ч байж болох зоримог алхмыг санаачилсныг ОХУ- ын БШУЯ нь дэмжиж, Монгол улсын Гэгээрлийн сайд А.Баттөрийн 1999 оны 7-р сарын 26-ны өдрийн 155 тушаалаар зөвшөөрч, тусгай зөвшөөрлөө олгожээ. Энэ бол улс хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны шинэ хэлбэр болохыг Москвагийн их дээд сургуулиудын ректоруудын зөвлөгөөн дээр Оросын боловсролын сайд Филиппов үлгэр жишээ болгон тэмдэглэсэн нь бий. Сүүлийн 25 жилд үнэндээ Монгол улсад ОХУ-аас хэрэгжүүлсэн ганцхан бодитой энэ төслийг санаачлагч, эр зориг, сүрхий алсын хараатай эх оронч ухаан гаргасан авторууд нь тус академийн ректор В.И.Видяпин, Санхүүгийн ДэС-ийнх нь захирал А.И.Басов нарын Монгол орны талаар өөдрөг бодолтой, монголчуудад элэгтэй эрдэмтэд байлаа. Тус салбарын захирлаар анх 1999-2011 онуудад ажилласан, бас Г.В.Плехановын төгсөгч М.А.Поповын хүчин чармайлтаар хөгжиж, Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОЭЗИС-ИЙН УЛААНБААТАР ДАХЬ САЛБАРЫН ҮҮСЭЛ, ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС
– 291 – Монголчууд суурийг нь сайн тавьсаны хүчинд тэр үед ОХУ-аас Монгол улсад байгуулж байсан дээд сургуулийн нийт 7 салбараас ганцаараа үлдэж, өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа түүхтэй. Энэ салбарыг анх байгуулж байхад Г.В.Плехановын сургуулийн ахмад төгсөгчид идэвхтэй дэмжиж тусалж байв. Энэ салбарын гол онцлог нь Москвагаас төв их сургуулийн багш нар нь хичээлийн жилийн турш түр томилолтоор (вахтовый метод) ирж, хичээл заадаг. Төгсөгчдөд их сургуулийнхаа дипломыг эх оронд нь явдал чирэгдэлгүй, харьцангуй хямд зардлаар сурган олгож байгаа, зөвхөн ОХУ-ын төдийгүй Монгол улсын БШУЯ-ны мэдээлж байгаагаар гадаадын ганц дээд сургууль. Олон мянган километрийн алсаас эрдэмтэн профессоруудынхаа том бүрэлдэхүүнийг 25 дахь жилдээ багагүй зардал, хүчин чармайлт гаргаж, ирүүлж байгаа ийм жишээ гадаадын өөр аль нэг орноос байхгүй. Манай салбар байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн дипломыг 700 шахам төгсөгчдөдөө олгожээ. Төгсөгчид маань сургуулийнхаа нэр хүндтэй диплом болон Монгол оронд ховордож байгаа Орос хэлний мэдлэгтээ тулгуурлан, банк санхүү, татвар, даатгалын байгууллагууд, Орос, Монголын хамтарсан болон хөрөнгө оруулалттай байгууллагууд, гадаад харилцааны салбарт амжилттай ажиллаж, эрэлт хэрэгцээтэй байна. Мөн гадаад орнуудын түүний дотор ОХУ-ын их, дээд сургуулиудын магистрантур, докторантурт суралцахаар явдаг. Энэхүү салбар сургууль нь Монголын боловсролын зах зээл дээр өдий болтол оршин тогтнож, Монголын олон нийт сайн мэддэг, эрэлт хэрэгцээтэй сургууль болсны гол учир нь 1999 оноос дээд сургуулиас гадна ОХУ-ын боловсролын стандарт, хөтөлбөрийн дагуу ОХУ-аас уригдаж ирсэн мэргэжлийн багш нар Орос хэл дээр сургалт явуулдаг, төгсөгчдөдөө мөн ОХУ-ын аттестат олгодог ерөнхий боловсролын сургуультай, ОХУ-ын боловсролын цогцолбор хэлбэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад оршино. Өнгөрсөн хугацаанд салбарын ЕБС-ийг төгссөн 1200 охид, хөвгүүдээс 70 хувь нь гадаадын, түүний дотор зонхилох хэсэг нь ОХУ-ын аль томоохон их, дээд сургуулиудад Орос, Монголын Засгийн газар хоорондын гэрээний дагуу улсын зардлаар суралцсан нь Монгол улсад Орос хэлтэй, өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оруулж байгаа тодорхой хувь нэмэр болно. Монгол улс, ОХУ-ын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд манай салбараас оруулсан хувь нэмрийг хоёр орны төр, засгийн хэмжээнд удаа дараа тодорхой үнэлж байв. 2009 оны 8 сард ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол улсад төрийн айлчлал хийх үедээ манай сургууль дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцсан. 2014 оны 8 сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын 75
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 292 – жилийн ойгоор Монгол улсад айлчлахдаа: “Улаанбаатарт ОХУ-ын гол тэргүүлэх их сургуулийн нэг болох Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИСийн салбар амжилттай ажиллаж байна” гэж үнэлсэн. Манай сургууль нь 2019 оны 4 сард ОХУ-ын боловсролын салбарын 500 шилдэг байгууллага шалгаруулах Бүх Оросын уралдаанд шалгарч, “Хилийн чанадад ажилладаг боловсролын Шилдэг байгууллага-2019” диплом, медалиар шагнуулсан юм. 2022 онд ЕБС төгсөгчдөөс их, дээд сургуульд орох Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн олон суралцагчид оролцсон 7 хичээлийн дундаж үзүүлэлтээр Монгол улсын хэмжээнд тэргүүлсэн эхний 15 шилдэг сургуулиудын тоонд манай ЕБС багтсан нь сургалтынх нь чанар сайн байгааг харуулж байна. Сургуулийн чанар чансаа, нэр төрийг төгсөгчид нь тодорхойлно. Улаанбаатарын салбарт суралцаж, ЕБС-ийн 11-р ангийг төгсөгчид, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийг төгсөгчид ч банк, санхүү, бизнес, гадаад харилцааны салбарт нэр төртэй ажиллацгааж, хилийн чанадад дэлхийд нэртэй их сургуулиудад эрдмийн мөр хөөж яваа дөмөг жишээ олон бий. Үүнд: Булганы Гантулга: 2003 онд ОЭЗИС-ийг онц дүнтэй, улаан дипломтой төгсөгчдийн нэг, манай орны малын цэвэр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сүү” компаний гүйцэтгэх захирлаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 2008 онд 50.000 долларын цалинтай шилдэг менежер шалгаруулах теле тэмцээнд шөвгийн 6-д шалгарсан эдийн засагч; Чулуунхүүгийн Баяраа: 1999 оноос салбарт суралцсан анхны оюутнуудын нэг, ОЭЗИС-ийг бакалавр, Москвад мэргэжилтэн, магистрын зэрэгтэй дараалан төгсгөөд Японы “Нилсон Стил Трейдинг” компаний Москва дахь Төлөөлөгчдийн газарт менежерээр хөдөлмөрийн гараагаа эхэлсэн; Октябрийн Мөнхдаваа: 2003 онд ЕБС-ийг 11-р ангийг онц дүнтэй төгссөн, 2007 онд ОЭЗИС-ийг онц дүнтэй, 2009 оноос Англид Ноттенгемийн (Nottenghami) их сургуулийн магистрантурт, Манчестрын их сургуулийн Англи хэлний бакалаврт тус тус суралцаж, 2015 онд мөн Манчестрын их сургуулийн магистрантурыг төгсгөж, дараа нь докторантурт нь суралцсан эрдэмтэн; Бишиндэйн Урантулга: 2003 онд салбарын ЕБСийг, 2007 онд ОЭЗИС-ийг тус тус онц төгссөн, Москвад болсон Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗА-ийн 100 жилийн ойд Улаанбаатарт суралцагчдаа төлөөлөн оролцсон, “Monnis properties” компанид дэд захирлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн;
– 293 – Монголчууд Баасансүрэнгийн Түвшинтөгс: 2005 онд салбарын ЕБСийг, 2009 онд ОЭЗИС-ийг, 2012 онд ОЭЗИС-ийн магистрантурыг төгссөн, МИАТ компаний Москва дахь төлөөлөгчөөр 7 жил ажилласан, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн докторантурыг төгсгөөд, одоо Москвад Төв их сургуульдаа багшаар уригдан ажиллаж байна; Баяндалайн Галсандорж: 2005 онд салбарын ЕБС-ийг, 2009 онд ОЭЗИС-ийг төгссөн, 2015 оноос Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Москвад суугаа төлөөлөгч, 2021 оноос “УБТЗ” нийгэмлэгтээ Гадаад харилцааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна, ОХУ-д магистрантур төгсгөсөн; Болдын Очирням: 2004 онд ОЭЗИС-ийг онц дүнтэй төгссөн, “Анод” банкинд газрын захирлаар ажиллаж байгаад 2010 оноос “Түмэн торго” компаний захирлаар ажиллаж байна; Болдбаатарын Мөнхнасан: 2008 онд салбарын ЕБС-ийг онц дүнтэй төгссөн, 2014 онд Москвад ОЭЗИС-ийг онц дүнтэй төгссөн, дараа нь АНУ-д Монтанагийн их сургуулийн магистрантурт суралцаж төгссөн, одоо Монгол банкны эдийн засагчаар ажиллаж байгаа бөгөөд 2023 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгсгөнө, түүний “Органик шошготой газрын үнэ цэнд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт судалгааг нь АНУ-ын ХАА, хэрэглээний холбооноос “Оны шилдэг судалгааны ажил”-аар шалгаруулжээ; Сүхбаатарын Халиун: 2012 онд салбарын ЕБС-ийг, 2016 онд ОЭЗИС-ийн бакалаврыг, 2017 оноос Москвад ОЭЗИС-ийн магистрантурт суралцаж, 2000 оноос эхэлж, нийтдээ ОЭЗИС-д 18 жил суралцсан онцлогтой; 10. Нямдоржийн Даваахүү: Москвад Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн докторантурт суралцаж, доктор (Ph.D) зэрэг хамгаалаад, Улаанбаатарын салбарт 2019 оноос эдийн засгийн ухааны багшаар ажиллаж байна; 2003 оноос эхлэн Улаанбаатарын салбарт Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийг 21 удаагийн төгсөлт хийж, 683 төгсөгчдөөс нь 72 нь улаан дипломтой төгссөн бөгөөд амжилттай сайн ажиллаж яваа олон төгсөгчид байгаагаас эхний зарим цөөнийг нь дурдахад ийм байна. Салбар сургуулийн орлогч захирал, доктор (Sc.D), профессор Л.Дугаржав.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 294 – 1. Михаил Георгиевич Первухин: (1929 оны төгсөгч), ЗСБНХУын Засгийн газрын Ерөнхий сайдын 1-р орлогч дарга, ЗХУын атомын зэвсэг анх бүтээсэн Цөмийн энергийн хөтөлбөрийг анх удирдагчдын нэг, социалист Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал цолтой. 2. Суслов Михаил Андреевич: (1928 оны төгсөгч), 1947-1980 онуудад ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, социалист Хөдөлмөрийн 2 удаагийн баатар, тухайн үедээ ЗХУКН-ын 2 дахь удирдагч. 3. Леонид Иванович Абалкин: ЗСБНХУ-ын СнЗөвлөлийн орлогч дарга байсан, ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, академич. 4. Александр Яковлевич Лившиц: ОХУ-ын Сангийн Яамны сайд байсан, ОХУ-ын Хөнгөн цагааны үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирлын орлогч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. 5. Григорий Алексеевич Явлинский: ОХУ-ын Думын депутат, “Яблоко” эвслийн тэргүүн, дэд эрдэмтэн. 6. Татьяна Владимировна Парамонова: ОХУ-ын Төв банкны дэд ерөнхийлөгч, ЭЗА-ийн хүндэт доктор. 7. Михаил Михаилович Задорнов: ОХУ-ын Думын төсөв, татвар, банк санхүүгийн байнгын хорооны дарга байсан, дэд эрдэмтэн. 8. Сергей Кириенко: ОХУ-ын Засгийн газрын тэргүүн. 9. Басов Александр Иванович: ЭЗА-ийн Санхүүгийн дээд сургуулийн захирал, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, Орос Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын Оросын хэсгийн гишүүн. 10. Валентин Петрович Федоров: Якут улсын Засгийн тэргүүн, Оросын аж үйлдвэр, худалдаа үйлдвэрийн эздийн холбооны дэд тэргүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. 11. Хохлов Виталий Сергеевич: Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч. 12. Галанов Владимир Александрович: ОХУ-ын Боловсролын Яамны орлогч сайд, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. 13. Валерий Михайлович Зубов: ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Краснодарын хязгаарын захирагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОЭЗИС-ИЙГ ТӨГССӨН, ОХУ-ЫН АЛДАРТНУУД
– 295 – Монголчууд 14. Андрей Георгиевич Щаповальянц: ОХУ-ын Эдийн засгийн яамны нэгдүгээр орлогч сайд байсан, дэд эрдэмтэн. 15. Яков Моисеевич Уринсон: ОХУ-ын Эдийн засгийн яамны нэгдүгээр орлогч сайд байсан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. 16. Магомедалиевич Асали Асалиев: “Энтузист банк”-ны удирдах зөвлөлийн дарга байсан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор. 17. В.П.Белянский: Г.В.Плехановын нэрэмжит ЭЗА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн ухааны доктор, профессор. 18. В.Г.Князев: Г.В.Плехановын нэрэмжит ЭЗА-ийн проректор, Эдийн засгийн ухааны доктор, профессор. 19. Бельянин Андрей Юрьевич: ОХУ-ын Батлан Хамгаалах зэвсэглэлийн экспорт хариуцсан ерөнхий захирал. 20. Орешкин В: ОХУ-ын эрдэм шинжилгээний конъенктурный институтын захирал. 21. Слепов В.А: Плехановын академийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академик. 22. А.В.Куртин: ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн дэд дарга. Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОЭЗИС-ИЙГ ТӨГССӨН, ОЛОН УЛСАД АЛДАРШСАН ХҮМҮҮС 1. Чан Дык Лыонг: БНСВУ-ын Ерөнхий сайд. 2. Чан Суам Нгым: БНСВУ-ын Үнийн бодлогын улсын хорооны орлогч дарга. 3. Тран Куан: Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн яамны орлогч сайд. 4. Нгуен Фан: БНСВУ-ын Ханойн их сургуулийн ректор. 5. Эжон Дондассе: Буркино фассогийн Төлөвлөгөөний яамны сайд. 6. Тхадес Луога: Танзани улсын Төлөвлөгөөний яамны улсын хорооны орлогч дарга. 7. Эмиоле Омисоре (Нигери): НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захирал. 8. Камаль Шараф (Сири): Боловсролын сайд.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 296 – ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО (Холбооны даргаар ажиллаж байсан Цэвээнравдангийн дурсамжийг үндэслэв.) Бид анх 1998 онд Төгсөгчдийн холбоо байгуулах талаар ярьж эхэлсэн юм. Төгсөгч Ц.Цогт сайд байсан үе л дээ. Бид хэд уулзаж ярилцаад сайд Цогтыг холбооны дарга болгохоор ярилцаад нэг зураг авахуулаад тарж байсан боловч тодорхой шийдэлд хүрч амжаагүй байтал Ц.Цогт бурханы оронд дэвшсэн. Ингээд 1999 онд М.А.Попов (Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн 1981 оны төгсөгч) Монголд ирээд салбар сургууль байгуулах талаар Боловсролын яамаар явж, Г.В.Плехановын сургуулийн талаар ойлголт өгөөд тэр үед яаманд ажиллаж байсан В.Алзахгүйн (Москвагийн Комсомолын дээд сургуулийн төгсөгч) найз Д.Аюуш нартай хамтран холбоо байгуулах нь зөв гэсэн шийдэлд хүрч намайг миний найз Д.Аюуш (Москвагийн их сургуулийн төгсөгч) тэдэнтэй уулзуулж байсан юм. Ер нь салбар сургууль, төгсөгчдийн холбоо ойролцоо л байгуулагдсан гэж хэлж болно доо. М.А.Попов сургууль байгуулах «Тусгай зөвшөөрөл» хөөцөлдөх явцад одоогийн салбар сургуулийн орлогч захирал Дугаржав (Москвагийн Комсомолын дээд сургуулийн төгсөгч) В.Алзахгүйтай хамтран тусалж мөн салбар сургуультай зэрэгцэн төгсөгчдийн холбоо байгуулагдсан. Сургуулийн эрх зүйг хуулийн хүрээнд зөв зүйтэй явуулах талаар Нийслэлийн Татварын газрын дарга Ч.Ганболд (Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн төгсөгч) зөвлөмж өгч тусалсан. Зүүн гар талаас: Норжиндулам, Туяа, Л.Цэвээнравдан, М.Оюунбилэг, М.А.Попов, Л.Дугаржав нар уулзалтын дараа
– 297 – Монголчууд «ОХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДСийг төгсөгч Монголчуудын холбоо» нэртэйгээр 1999 онд байгуулагдсан. Холбооны анхны даргаар Цэвээнравдан миний бие ажилласан. Салбар сургуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудалд байнга оролцож дэмжлэг үзүүлдэг байсан. Мөн төв сургуулиас ирсэн захирал, багш нартай байнга уулзаж санал бодлоо хуваалцдаг байлаа. Хожим нь 2004 оны үед Монгол дахь салбар сургуулийн төгсөгчид 400 гаруй болж М.А.Поповын санаачлагаар бид «Г.В.Плеханов төгсөгчдийн клуб» байгуулсан. Сургуулийн үйл ажиллагаа өргөжиж дунд сургууль, цэцэрлэг болон дагалдах бизнесийн үйл ажиллагаа явуулах болж өргөжиж бид ч төгсөгчидтэй уулзах, ОХУ-Монгол улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгууллагддаг үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл хүргэх ажил ихэссэн тул төгсөгч С.Нарангэрэлийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан. Мөн салбар сургууль эдийн засаг санхүүгийн хувьд бэхжиж төгсөгчдийн хүүхдүүдийг хөнгөлттэй сургаж байсан. Зохион байгуулж байсан арга хэмжээний явцад санхүүгийн талаар хүндрэл учирч байсан зэрэг шалтгаанаас тус сургуулийн төгсөгч Арын эгнээнд зүүн гар талаас:Ж.Сүхбаатар, Туул, С.Туяа, Жигжидсүрэн, Ж.Үржинбадам, Д.Эрдэнэчимэг, Б.Түгжням, П.Цацралт, Хоёрдахь эгнээнд зүүн гар талаас: Б.Түмэн, Б.Лхамжав, Чанцалдулам, Б.Гэрэлмаа, Байгалмаа, Урд эгнээнд зүүн гар талаас: Ч.Уртнасан, О.Энхтуяа, П.Баасансүрэн, Ц.Бүрэнцэцэг, С.Оюундэлгэр, ахмад төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 298 – Ж.Сүхбаатар 2008 онд АНУ-д эрдмийн зэрэг хамгаалж ирээд төсөл дээр ажиллаж Холбооны даргаар ажиллах болсон. Салбар сургуулийн түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд «Төгсөгчдийн холбоо»-ноос идэвх санаачлага гарган «Г.В.Плехновское чтение» эрдэм шинжилгээний хурал, ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит УААДС байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээ, Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг тус сургуулийн «Хүндэт доктор» болох ёслол, ОХУ-ын Эдийн засгийн академийн Ерөнхийлөгч В.И.Видяпинийг Монголд айлчлах үеэр салбар сургууль дээр болсон ууүлзалт, салбар сургууль байгуулагдсаны тэгш ойн баярын арга хэмжээ зэрэгт бие төлөөлөгчид оролцож байлаа. ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит УААДС байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд төгсөгчдийг төлөөлж Р.Амаржаргал (МУын Ерөнхий сайд, асан), Ж.Октябрь (ХҮДС-ийн захирал, доктор, профессор, асан), төгсөгч Б.Гэрэлмаа, Б.Лхамжав, Ю.Бүдрагчаа нар Москва руу явж төв сургуулийнхаа түүхт ойн үйл ажиллагаанд оролцсон.
– 299 – Монголчууд Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн академийн 100 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцсон Монголын төлөөлөгчид: Зүүн гараас: Л.Дугаржав (УБ салбар сургуулийн дэд захирал), Б.Лхамжав (төгсөгч), Батжаргал (ХҮДС-н захирал), Ж.Октябрь (төгсөгч), Р.Амаржаргал (төгсөгч), Б.Гэрэлмаа (төгсөгч), Ю.Бүдрагчаа (төгсөгч). Москва. Их хурлуудын ордон. 2007.02.19. Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ УАААДС-ИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС д/д Овог нэр Тус сургуульд төгссөн огноо Эзэмшсэн мэргэжил Албан тушаал Ажилласан огноо 1. Л.Цэвээнравдан 1977 Материалын хангамж Төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч 1997-2009 2. Ж.Сүхбаатар 1978 Бараа судлал худалдааны зохион байгуулагч Төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч 2009-2019 3. С.Нарангэрэл 1981 Нийтийн хоолны инженертехнологич Төгсөгчдийн холбооны нарийн бичгийн дарга 1997-2019
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 300 – Арын эгнээнд зүүн гар талаас: Д.Нармандах, Оюунбилэг, Б.Түгжням, Золоо, Ж.Баяндалай, Ж.Сүхбаатар, Урд эгнээнд зүүн гар талаас: Н.Оюун, Б.Гэрэлмаа, Ю.Бүдрагчаа, Л.Сэлэнгэ, С.Оюундэлгэр. (Улаанбаатар хот. Сүхбаатарын талбай 1989 он) Төгсөгчдийн уулзалтын (РЦНК)