– 201 – Монголчууд 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн хүндрэлтэй үед Нийслэл Улаанбаатар хотын Хүнсний асуудлыг хамт олноо удирдан оновчтой зөв зохион байгуулан шийдвэрлэж байсан гарамгай удирдагч, байсан төдийгүй улс орныхоо боловсролын салбарт 40 орчим ном, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, 60 гаруй өгүүлэл, 100 гаруй хэвлэлийн хуудас ном, сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн толь бичгийн зохиогч бөгөөд 20 орчим номыг редакторлаж, дотоод гадаадад эрдэм шинжилгээний хуралд удаа дараа илтгэл тавьж, өгүүлэл хэвлүүлсний дээр 30 гаруй магистр, бакалаврын ажлыг удирдаж, 4 докторантын диссертацид шүүмж бичсэн. Илтгэл туурвисан шилдэг тэргүүний эрдэмтдийн нэг. 1991 онд “БНМАУ-ын 1986-1990 оны төрийн нийгмийн бодлого” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1998 онд Эрдмийн цол зэрэг олгох дээд зөвлөлийн шийдвэрээр дэд профессор цол, мөн Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, 2005 онд Үйлдвэр худалдааны яам, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын зөвлөх инженерийн зэрэг, 2007 онд ХҮДС-ийн эрдмийн зөвлөл, Монгол улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны шийдвэрээр профессор цол, 2009 онд ШУТИС-ын "Хүндэт профессор" цолыг хүртсэн.. 1993 Монголын тогооч нарын Холбооны тэргүүн, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж уг холбоог Дэлхийн тогооч нарын холбоонд элсүүлэн улам хөгжүүлэн ажиллаж байсан юм. Ж.Октябрь нь “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон”, ойн медалиуд, Худалдаа, үйлдвэр, боловсрол, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Мастер тогооч цол, ОХУ, Италийн ХАҮТ, Тогоочдын Холбооны шагналуудаар шагнагдаж байв. Гадаад дотоодын төр, олон нийтийн байгууллагын шагнал хүртсэн. Технологийн Факультетынхан Арын эгнээ: Зүүн гар талаас С.Нарангэрэл, Т.Чимэдцэрэн, Ч.Жаргалсайхан, Н.Бадрах, Н.Цэрэндолгор, Л.Чанцалдулам Урд эгнээ: Баруун гар талаас Б.Оюунцэцэг, М.Отгон, Ж.Октябрь, Р.Дарьхүү, А.Цэцэгээ Москва. 1978 он С.Нарангэрэлийн хувийн архиваас
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 202 – САНДАГДОРЖИЙН ХАНДСҮРЭН 1976 оны намар 9 дүгээр сарын сүүлчээр хэсэг нөхдийн хамт Москва хотыг зорьж эрдэм номын мөр хөөж, зэрэг цол хамгаалах сургалтанд хамрагдахаар сэтгэл, зориг гаргаж их л баяртай явж байсан санагдана. Би Э.Алтангэрэл, Аюур, Нарангэрэл нартай хамт галт тэрэгний 1 өрөөнд таарч дөрвүүлээ аспирантурт суралцах нэгэн зорилготой явж байгаадаа сэтгэл их л баяр хөөртэй явж, яриа хөөрөө маань их л өөдрөг, сурч мэдэхэд чиглэсэн, хөгжөөнтэй ярианууд өрнөж байлаа. Аспирантурт сурах эрхийг өмнөх жилээс эхлэн өрсөлдөөнд шалгалтанд ялалт байгуулж байж олж авдаг журамтай байсан. Тэр үед манай улсын нэртэй судлаачид, их дээд сургуулийн багш нар, улсын төв байгууллагуудын мэргэжилтэнгүүд уг өрсөлдөөнд оролцдог байв. Элсэлтийн шалгалтын босго өндөр, шалгуур чанга, шалгаруулалт шударга явагддаг байлаа. Энэ давааг амжилттай давсан, ид гялалзах насандаа яваа залуус болохоор үнэхээр хөгжөөнтэй, өөдрөг, сэтгэл өег тайван, сайхан явсаар Москва хотод ирж өөр өөрсдийн хувиарлагдсан сургуулиуд руугаа тарж явцгаасан. Би Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуулийн “Статистикийн тэнхим”-н аспирантурын сургалтанд хамрагдаж тус тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан профессор Н.К.Дружинин гэдэг эрдэмтний удирдлаган дор ажиллаж, суралцаж билээ. Миний удирдагч багш Дружинин бол тус тэнхимийг бараг насаараа удирдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, мэдлэг чадвар туршлагаараа олонд хүндлэгдсэн нэртэй эрдэмтэн хүн байв. Багш маань намайг сар бүр хүлээн авч зөвлөгөө өгдөг, миний уншиж судалсан ном бүтээлүүдтэй танилцаж, сонсдог байв. Аспирантурт суралцана гэдэг эхлээд сэдвээ тэнхимийн хурлаар хэлэлцүүлж батлуулна. Багшийн ажлын даалгавар нь эхлээд “Сэдвийн төлөвлөгөөг 1 сарын хугацаанд багтаан хийж ирэх” ёстой байв. Үүнийг
– 203 – Монголчууд сонсоод анх ямар урт хугацаатай юм бэ? гэсэн бодол төрж байж билээ. Гэтэл энэ нь хамгийн чухал зүйл болохыг цаашид суралцах явцдаа маш сайн ойлгосон. Ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хийж багшаар зөвшөөрүүлсэн нөхцөлд цаашид ажиллах чиглэл илүү ойлгомжтой, цаг заваа зөв зохицуулахад их чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Би болохоор их судлах, их унших хэрэгтэй гэсэн ерөнхий ойлголттой байсан юм билээ. Аспирантурууд тэнхимийн хуралд оролцох, тэнхимээс зохиогддог онолын семинаруудад заавал оролцох журамтай байдаг. Тэнхимийн хурал, онолын семинаруудаар статистикийн шинжлэх ухааны онол арга зүйн асуудал, сүүлийн үеийн ололт амжилт, шинээр гарсан ном сурах бичиг, бүтээлүүд, заах арга зүйн асуудлуудыг хэлэлцэж байдаг болохоор тэдгээрт оролцож сонсож суух нь их өгөөжтэй байдаг байлаа. Манай тэнхимийнхэн бүгдээрээ эрдэмтэн, туршлагатай багш нар байсан болохоор хэлэлцүүлж байгаа асуудал, тавьж байгаа илтгэл нь судалгаа сайтай, үнэлэлт нь сонирхолтой, мөн багш эрдэмтдийн өгч байгаа шүүмж, санал зэргийг сонсох, илтгэгч нь хүлээн зөвшөөрөх эсэх нь их л сонирхолтой байсан. Тэнхимийн онолын семинарыг Г.М.Малый профессор удирддаг байв. Энэ хүн онолын том эрдэмтэн, өргөн мэдлэгтэй, туршлагатай болохоор хэлэлцүүлж буй асуудлын эцсийн шийдлийг Малый багш маань гаргадаг байлаа. Энэ семинарын үйл ажиллагаанд оролцохдоо эрдэмтэн багш нар ч аспирантурууд бид ч их айдаг, эмээдэг, болгоомжилдог, их хариуцлагатай бэлтгэж оролцдог байв. Уг семинарын дараа л ажиллах чиглэл нь тодорхой болдгоороо их ач холбогдолтой байдаг байсан. Тэнхимийн хурал, онолын семинараар аспирантур бидний ажлын явц, судалгааны хэсгийн илтгэл, урьдчилсан хамгаалалтыг хэлэлцэж хамгаалах зөвшөөрлийг олгодог учраас бид их анхааралтай, идэвхи зүтгэлтэй оролцсон. Сэдвийн төлөвлөгөөний дагуу сэдэвт холбогдох шаардлагатай ном зохиол, нэг сэдэвт бүтээл, диссертац зэргийг уншиж танилцаж, тэмдэглэл, товчлол хөтлөх, зэргээр ажилладаг байсан. Эдгээр зорилгуудаа хангахын тулд Лениний нэрэмжит номын санд 7 хоногт 2-3 удаа сууж, сургуулийнхаа номын санд 7 хоногт 2 удаа тогтмол сууж уншиж судалдаг байлаа. Манай сургуулийн номын сан ч арвин баялаг ном зохиолуудтай. Энэ л номын сангаас багшийнхаа болон тэнхимийн бусад багш нарын бүтээлүүдийг олж уншиж судлахад их хялбар дөхөмтэй байсан. Би 1976 оны 11, 12 сар, 1977 оны 1. 2-р саруудад номын санд сууж их уншиж, их судлах хэрэгтэй гэсэн өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэж их л зүтгэсэн гэж бодогддог. Аспирантурууд эхний жилдээ улс төр эдийн засгийн ухааны хичээлд заавал суух ёстой байдаг. Энэ хичээл нь ихэвчлэн сеинарын хэлбэрээр явагдана. Аспирантурууд сэдэв сонгоод илтгэл бэлдэж ирээд хэлэлцүүлдэг. Ийм семинар сард 3-4 удаа тогтмол явагдана.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 204 – Үүнд сургуулийн хэмжээний бүх аспирантурууд хамрагдана. Намайг сурч байх үед Герман, Польш, Болгарь, Монгол зэрэг улсуудаас мөн ЗХУ-ын Холбооны улсуудаас ирсэн аспирантууд суралцаж байсан. Бүх аспирантурууд эхний жилд бүгд нэг төрлийн хичээлээр шалгалт өгдөг, хоёр дахь жилээс мэргэжлийн суурь онолын хичээлээр шалгалт өгөх журамтай байлаа. Би математик, статистик, статистикийн онолын хичээлээр тэнхимийн шалгалтын комисст шалгалтаа өгдөг байсан. Гурав дахь жилд нь мэргэшлийн хичээлээр эдийн засгийн статистик, салбарын статистикийн хичээлээр хамгаалах сэдвийн асуудлаар шалгалт өгч бүх шалгалтуудаа сайнаас онц дүнтэйгээр өгч байв. Ер нь хоёр дахь жилээс ном зохиол уншихын зэрэгцээ судалгаандаа хэрэгтэй материал цуглуулах, хэсэгчилсэн шинжилгээ хийх ажилд нилээд цаг хугацааг зарцуулж байсны зэрэгцээ судлах шинжлэх ажилд багш нараас түүний дотор удирдагч багшаас гадна тэнхимийн орлогч эрхлэгч, доктор профессор И.С.Рогов багш их зөвлөгөө өгдөг байлаа. Удирдагч багшдаа очихоос өмнө өөрийнхөө уншсан ном, хийж байгаа судалгааны ажлын хэсэг, тооцоолол, сэдвийн онол практикийн асуудлаа танилцуулж, зөвлөгөөг авдаг байв. Рогов багш том эрдэмтэн, олон эрдэмтэн, аспирантуруудыг удирдаж байсан туршлагатай, сайн хүн байв. Энэ хүний надад өгсөн тус дэм ихээ, маш их. Рогов багш намайг удирдагч багш дээр очихоос өмнө миний ажлын явц, байдлыг багшид хэлчихсэн, ярьчихсан байдаг байлаа. Ийм хоёр нэрт эрдэмтэн багш нар намайг удирдаж байсан. Хэдийгээр эдгээр багш нар маань өнөөдөр бурханы оронд заларсан байгаа хэдий ч тэдгээр багш нартаа баярлалаа гэж дахин дахин хэлмээр санагддаг. Үүнээс гадна тэнхимийн эрхлэгч, доктор профессор Искаков багш, мөн тэнхимийн бусад сайхан эрдэмтэн багш нарын тогтмол анхаарал тавьж, зөвлөмжөө харамгүй өгдөг байсан болно. Миний хичээл зүтгэлийн дүнд 1979 оны 12-р сарын 13-ны өдөр статистикийн салбарын Эрдмийн зөвлөлийн хурлаар “БНМАУ-ын жижиглэн худалдааны эдийн засаг статистикийн шинжилгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан билээ. Энэ нь одоогийн (Ph.D) юм. Хамгаалах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж байлаа. Энэ өдөр би зорьсон хэргээ амжилттай бүтээгээд Монгол улсын эрдэмтний тоог нэгээр нэмж, иргэний үүргээ биелүүлсэн баяртай сайхан өдөр байсан. Эрдмийн зэргээ хамгаалснаас хойш 3 сарын дараа буюу 1980 оны 3-р сарын 19-ны өдөр ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх эрдмийн цол зэрэг олгох дээд комиссын шийдвэрээр батлагдсан эрдмийн зэргийн (ЭК№ 008349 дугаар) бүхий дипломоо авч дахин баярлаж билээ. Хэдийгээр Москва хотод эрдмийн мөр хөөж хэдэн жилийг өнгөрөөсөн ч тэр том, үзэх харах өв соёл ихтэй тэр сайхан хотод хичнээн зав чөлөө багатай байсан ч Большой театрт нь “Евгений
– 205 – Монголчууд Онегин, Хунт нуур” бүжгэн бүжиг, Их хурлын ордонд Түүхт баярын хүндэтгэлийн тоглолт, уран зургийн баялаг үзмэр бүхий Трятьковскийн галерейг дахин үзэж илүү нарийн үзэж маш сайхан таашаал авч билээ. Мөн Кремль доторх “Алтан фонд” музейн түүх соёлын үнэт эдлэл, үзмэрүүдийг үзэж байсан маань өнөөдөр ч сэтгэлд уяатай байдаг. Унших, судалгааны материал цуглуулах, шинжилгээ судалгаа хийх, тооцоолох чиг хандлагыг нь тогтоох, үнэлэлт дүгнэлт гаргах гээд ер нь зав чөлөө их л муу байсан ч одоо бодоход залуу насны эрч хүчээр л давсан юм болов уу даа гэж бодогдож байна. Судалгааны ажлыг нэг эхэлбэл цааш нь улам гүнзгийрүүлэн, дэлгэрүүлэн судлаад баймаар ажил шүү дээ. Мөн цаг зав гарган байж Москва хотын шатрын клубээр очиж, дэлхийн аваргууд болон их мастерууд, нэрт дасгалжуулагч багш нарын лекцэнд сууж, зэрэг тоглолтонд оролцох, номын сангаас нь шинэ ном сэтгүүл авч, сэтгэл оюунаа сэргээж байв. Миний аспирантурт суралцсан цаг үе бол амжилтын маань хамгийн өндөр түвшинд хүрсэн, амьдралын аз жаргалтай үе, хайртай хүүгээ Москва хотод төрүүлж өсгөж байсан сайхан үе юм. Хүүгээ тэврээд, зорьсноо бүтээгээд, эх орондоо ирж онгоцноос буусны дараа л эх орныхоо сайхан агаарыг амьсгалж байсан тэр сайхан үе маань саяхан л мэт санагдана. Москвагийн шатрын клуб нь хөл хөдөлгөөн ихтэй, ажил үйлчилгээ нь өрнөсөн газар байдаг юм билээ. Нэг танхимд нь нэрт шатарчид лекц уншиж байхад нөгөө танхимд нь зэрэг ахиулах тэмцээн болж байх, нөгөө нэг танхимд нь олон хүмүүс сууцгаан өргийн анализ хийж байх жишээтэй. Энэ мэт маш олон ажил үйлчилгээ зэрэг зэрэг өрнөж байдаг болохоор Зөвлөлтийн шатрын тамирчид аргагүй л дэлхийд чансаагаараа тэргүүлж байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. Тухайн үед Зөвлөлтийн эрэгтэй, эмэгтэй шатарчид дэлхийн аварга цолыг олон жил эзэмшиж, тэргүүлж байсан. Тухайн үедээ би зав чөлөө муутай учраас юм үзэж нүд тайлж чадахгүй байна гэж боддог байсан ч одоо бодоход бас ч гэж амжуулаад багагүй зүйлс үзээд амжжээ гэж бодогдож байна. 1965-2017 он хүртэлх хугацаанд 52 жил Эдийн засгийн дээд сургууль, МУИС-д багш, дэд профессор, зөвлөх профессороор ажилласан. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажлын чиглэлээр 1977-1979 онд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн аспирантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Статистикийн мэргэжлээр дээд сургуулиудад урт хугацаанд багшилж эрдэм шинжилгээний ажил хийснийг маань Шинжлэх Ухааны Академаас үнэлж "Хубилай Хаан" алтан медалиар шагнагдсанаас гадна 2001 онд МУГБагш цол хүртсэн.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 206 – Шатрыг есөн наснаас Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургуулийн физикийн багш Д.Цэрэндавга (Монгол улсын шатрын 3 удаагийн аварга) заалгаж сурсан. Үүний дүнд 1961 онд Монголын анхны эмэгтэй спортын мастер шатарчин, 1968 онд Олон улсын шатрын аварга, 1963, 1972 онд Азийн шатрын олимпиадын тэмцээнд түрүүлсэн зэргийг үндэслэн 1972 онд ОУ-ын мастер (Монгол улсын анхны эмэгтэй шатрын мастер) цолыг тус тус хүртсэн. 2017 онд Герман улсын Дрезден хотод, 2018 онд Грекийн Ордос хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах ахмадуудын шатрын тэмцээнд багаараа орж "Алтан" медаль цомын хамт хүртэж МУ-ынхаа төрийн дуулалыг эгшиглүүлж явсандаа баяртай байдаг. 2020 онд ОУ-ын шатрын холбооноос "Дэлхийн шилдэг ахмад тамирчин" шагнал хүртэж, 2500 еврогоор шагнуулж байв. МУ-ын Гавъяат багш, Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ын зөвлөх профессор, Шатрын спортын анхны эмэгтэй Олон улсын мастер, Дэлхийн ахмадын хошой аварга шатарчин С.Хандсүрэн
– 207 – Монголчууд Би 1956 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсч 1964 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын бага сургуулийн 1-р ангид орж, анхнаасаа сурлага сайтай онц сурдаг хүүхэд байлаа. 1970 онд 6-р анги төгсөж 7-р ангидаа миний ах С.Цагаанчулуун нь Улаанбаатар хотод Багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангийг төгсөөд, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд шугам зургийн багшаар томилогдон ирсэн тул ахтайгаа Рэнчинлхүмбэ сумын дунд сургуулийн 7-р анги, улмаар Хатгалын 10 жилийн сургуулийг 1974 онд 10б ангийг сурлагын өндөр амжилтаар суралцаж төгсөн. Зөвлөлт Холбоот Улсад (тэр үеийн нэр) оюутан элсүүлэхэд аймагтаа ирсэн гадаадын 24 хувиараас авч Улаанбаатар хотод математик, физик, орос хэлний шалгалт амжилттай өгч Иркутск хотын их сургуулийн хэлний бэлтгэлд 1 жил суралцаж 1975 онд Москвагийн УАААДС-ийн Хүнсний бараа судлалын ангид орж 4 жил сурч, 1979 онд Лабораторийн аргаар студень (царцаамаг) гаргаж авах нь сэдвээр дипломын ажлыг хамгаалж, “Хүнсний бараа судлал”-ын мэргэжил эзэмшсэн юм. Худалдаа бэлтгэлийн яамны томилолтоор Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллах болсон юм. Тэнд Оросын худалдааны ОСИБО-гоос тэргүүн туршлага нэвтрүүлэн худалдаа, үйлчилгээний газарт идэвхи санаачлагатай ажиллаж эхэлснээр энэ салбарт 12 жил, Улаанбаатар хотод шилжин ирж Хүнсний худалдааны байгууллагад 12 жил, ажилласан. Нөхөр Батбаяртай 1980 онд гэр бүл болж, 2 хүү, 1 охин төрүүлж, хүү Мөнх-Эрдэнэ нь Москвагийн Строительный университетийн Хүнд машин механизмын инженерийн мэргэжил эзэмшин Оюу толгойд инженерээр ажиллаж байна. САНДАВЫН ХҮРЭЛЧУЛУУН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 208 – Охин Оюун-Эрдэнэ нь МУИС-ийн Орос хэл, орон судлал мэргэжлээр төгсч, орчуулагчаар ажиллаж байна. Хүү Ган-Эрдэнэ нь БНХАУ-ын Цицихару хотод хүнсний технологийн чиглэлээр суралцаж, магистрийн зэрэг хамгаалж, төрийн албан хаагчаар ажиллаж байгаа. Одоо хувийн жижиг машинаар ач зээ нартаа дэм үзүүлэн ажиллаж амьдарч явна. 1979 оны төгсөгч С.Хүрэлчулуун Арын эгнээнд: Баруун гар талаас Н.Ганчимэг Урд эгнээнд:Баруун гар талаас С.Хүрэлчулуун нар Орос оюутнуудын хамт
– 209 – Монголчууд Ц.Цогт нь Улаанбаатар хотод Цэвэгмид, Дуламсүрэн нарын 2 дах хүү болон төрж өссөн. Тэрээр Х.Чойбалсангийн нэрэмжит Лаборатори 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөөд 1979 онд Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг “Эдийн засагч” мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Орос, англи хэлтэй. Ц.Цогт нь сургуулиа төгсч ирээд Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Газрын орлогч дарга, ОХУ-д суугаа Элчин Сайдын Яаманд “Худалдааны төлөөлөгч”. Газрын дарга, Монгол улсын Худалдаа Үйлдвэрийн сайд зэрэг ажлуудыг хийж эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн оюун ухаан, ажлын чадвар, чадавхыг зориулан ажиллаж байсан шилдэг эдийн засагчдын нэг байлаа. Ц.Цогт нь Монгол улсын түүхэнд өөрийн сайн мөр, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эх орны хөгжил цэцэглэлтэнд их хувь нэмрийг оруулсан төр, нийгмийн томоохон зүтгэлтэн, удам залгасан сэхээтэн хүн байв. 1989 онд Москва хотод Дипломатын Академийн Олон Улсын Эдийн Засгийн ангийг төгсөж, докторын (Ph.D) зэрэг хамгаалсан дипломатч, 1996 онд ОХУ-д Эдийн Засгийн Ухааны шинжлэх ЦЭВЭГМИДИЙН ЦОГТ (1962-1999)
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 210 – ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол улсын нийгэм, улс төрийг хууль эрх зүйт нийгмийн тогтолцоонд, эдийн засгийг чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих түүхэн цаг үед Монгол улсын Худалдаа үйлдвэрийн сайдын албан тушаалыг хашиж байв. Монгол улсын нэр хүнд, хөгжлийг олон улсын түвшинд гаргах, улмаар Монгол түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө Цогтын хийж бүтээсэн олон зүйлүүд бий. Тэдгээрийн дотроос Монгол улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх, олон улсын хэлэлцээрүүдийг амжилттай хийж, улмаар 1996 онд Монгол улсыг Дэлхийн Худалдааны Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн түүхэн ч холбогдол бүхий үйл явдлыг дурьдах нь чухал юм. Энэ үйл явдал нь өнөөдөр ч ирээдүйд ч Монгол улсын худалдаа, Эдийн засагт үр ашгаа өгсөөр байр түүхэн алхам байсаар байх болно. Цогт нь Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт хийсэн зүйл арвинтай хүн юм. Худалдаа үйлдвэрийн сайдаар ажиллах үедээ Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэр, Замын Үүдийн хилийн боомтын ачаа шилжүүлэн тээвэрлэх цогцолборыг байгуулж, ашиглалтанд оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ц.Цогт Монгол улсын төр, засаг нийгмийн том зүтгэлтэн байв. Тэрээр Монгол улсын түмний дээд шүтээн Мэгжид Жанрайсэг бурхныг бүтээж залах комиссын гишүүнээр ажиллаж, 1995 онд Монголын ард түмний олон жилийн мөрөөдөл магнайг нь тэнийлгэсэн үйл явдлыг зохион байгуулж, буянтай үйлсийг бүтээхэд чин сэтгэлээсээ гар бие оролцсон билээ. Ц.Цогт нь Монголдоо төдийгүй дэлхий, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн хүн гэдгийг Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт нэрээ дуурсгасан алдартнуудад олгодог “Who is Who” өргөмжлөлд нэр дэвшин 1996 онд түүнийг шалгаруулсан явдал нотолж байгаа билээ. Ц.Цогт 1981 онд хань Ц.Бурмаатай гэр бүл болж, өрх гэрийн түшиг тулгуур, хүү Цэнгүүн, хүү Билгүүн, охин Ариун нарынхаа хайртай сайхан аав нь байлаа. Ц.Цогт 1999 онд өвчний улмаас идэр залуу насандаа зуурдаар тэнгэрийн оронд хальж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү нартаа төдийгүй улс орондоо том орон зайг үлдээсэн билээ. Ц.Цогтын төрсөн эгч Ц.Хулан нь: Миний дүү 1 эгч, 2 эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү байсан болохоор нилээн эрх дураараа, энхрий мөртлөө бас эр хүн гэдгээ мэдэрч, хүндлүүлж өссөн хүн. Багадаа их сэргэлэн, цовоо, хурц ухаантай, нилээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Надаас 1 ой хагасын дүү мөртлөө өөрийгөө “Ах нь, ах нь” гээд намайг хайрлаж, хамгаалах гэж их үздэгсэн. Цэцэрлэгийн ангийн найз нар болон өөрөөс нь доод ангийн хүүхдүүд нь өөрсдийгөө “Цогтын цэргүүд” гэж нэрлэж, тоглохдоо хүртэл үргэлж түүний санаачлагыг дэмжиж, үгнээс нь гардаггүй байсан гэж багш нар нь одоо ч ярьдаг. 10 жилийн дунд сургуульд байхдаа ч гэсэн хичээл сурлага, спорт,
– 211 – Монголчууд олон нийтийн ажилд байнга манлайлж, найз нар нь хичээлээ хамт давтах, тоглох гэж манайхаар байнга ирдэгсэн. Миний дүү ном унших дуртай, гадаад хэл, спортын олон талын авъяастай, шударга, шулуун, гэмгүй цагаахан зантай хүн байлаа. Миний дүү багаасаа л олон найз нөхөд олонтой, тусч, хүнлэг, сайхан сэтгэлтэй, манлайлагч хүн байлаа. Зарим дотны найз нараас нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан “Гагарин” хэмээх хочтой Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл, Сү.Батболд, Ц.Цэнгэл, Батж. Батбаяр, Н.Батбаяр, мөн М.Энхсайхан, Болд, Батсайхан, Батцэнгэл, Төмөрчулуун гээд олон хүнийг дурьдаж болно. Миний дүүгийн хүүхдүүд нь аавыгаа өвчсөн юм шиг адилхан төрсөн 3 хүүхэд бий. 2 хүү нь Герман улсад Их сургууль төгссөн, бага охин нь одоо оюутан болсон. Хайртай дүүгийнхээ гурван хүүхдийг нь бэрийгээ харахдаа тэднийгээ өрөвдөж, хайрлаж, элэг эмтрэх шиг болдог ч гэсэн дүү минь энэ хорвоод амьдрахдаа од шиг гялалзаж, сайхан үр удмаа үлдээж, улс орондоо хэн хүний хийж чадмааргүй арвин их зүйлийг амжуулжээ гэж бодон, бурхандаа залбирдаг билээ би. Миний дүү Ц.Цогтын эхнэрийг Цэрэнгийн Бурмаа нь: Улаанбаатар хотод төрж өсөөд Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг дүүргээд Москва хотод Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн.. Дээд сургуулиа төгссөний дараа Улсын төлөвлөгөөний комиссын нэгдсэн төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр олон жил ажилласан. Гаалийн Ерөнхий газарт эдийн засагч улсын байцаагчаар ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан Монгол улсын “Эдийн засгийн тэргүүний ажилтан” юм. Цогтын хүү Цэнгүүн нь ХБНГУ-ын Берлин хотноо Чөлөөт Их Сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр сургалцаж магистрийн зэрэгтэй төгч, 2008 оноос төрийн өмчийн "Эрдэнэс МГЛ" ХХК-нд эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн. Цогтын хүү Билгүүн нь ХБНГУ-ын Франфурт-Одер хотын Европын Их Сургуульд эдийн засагч бизнесийн удирдлагын мэргэжлээр сурч байгаад Берлин хотын Техникийн Их сургуульд эдийн засгийн математикийн чиглэлээр төгссөн. Билгүүн нь одоо АНУ-д ажиллаж амьдарч байна. Цогтын охин Ариун нь Олон улсын эдийн засгийн харилцаа, англи хэлний мэргэжилтэй Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-д ажиллаж, нөхөр хүүхдүүдийн хамт Москва хотод амьдарч байна. Дүүгээ дурсаж, түүний гэр бүлийн гишүүдийн талаар бичсэн эгч Ц.Хулан
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 212 – Би 1974-1979 онуудад ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн “Нийтийн хоолны инженер технологи”- ийн ангид суралцаж төгссөн юм. Ж.Октябрь, Хэнтийгээс ирсэн Л.Чанцалдулам бид гурав хамт суралцаж байлаа. Манай сургуульд монгол оюутан олон байсан болоод ч тэр үү Консулын газраас оюутан хариуцсан хүмүүс байнга ирж хурал цуглаан хийдэг байв. Ж.Октябрийг оюутны зөвлөлийн даргаар сонгосон юм. Москвад суралцаж байгаа монгол оюутнуудын дунд спорт, урлагийн арга хэмжээнүүд жил бүр зохиогдож, оюутнууд ч идэвхитэй оролцдог байлаа. Манай сургуулиас урлагийн үзлэгт Цэвээнравдан, том Лхагва нар гитар тоглож, Оюундэлгэр сайхан дуулдаг, Б.Гэрэлмаа гоё бүжиглэдэг, би ч мөн шүлэг уншдаг байлаа. Хэрэндээ л багахан хэмжээний концерт тоглодог байлаа шүү. Би нэг удаагийн оюутнуудын хурлыг мартдаггүй юм. Манай сургуулийн бараа судлалын ангийн Д.Мижиддорж гэдэг оюутныг цонхоор сандал шидэж танхайрсан тухай асуудал хэлэлцсэн санагдана. Уг хурал дээр Д.Мижиддорж ахыг сургуулиас хөөх эсэхийг шийдвэрлэхээр биднийг цуглуулж хуралдуулсан юм. Тэр хурлыг Элчингийн ажилтан Балчиндорж гуай удирдсан юм. Бид Балчиндорж гуайгаас их эмээнэ. Уг хурал дээр нэг ч хүн санал хэлэхгүй нэг хэсэг л сууцгаав. Би зориглон хамгийн түрүүнд босч “Д.Мижиддорж ах алдаагаа ойлгосон байхаа. Энэ хүн хоёр хүүхэдтэй, амьдрал үзсэн хүн, дахиж ийм алдаа гаргахгүй гэдгийг мэдэж байна, итгэж байна гээд л ярьж гарсан. Миний саналыг хүүхдүүд ар араасаа дэмжицгээж, үг хэлцгээж эцэст нь сургуульдаа авч үлдэхээр шийдвэр гаргацгаасан. ЦЭРЭНДОРЖИЙН ЭНХЖАРГАЛ
– 213 – Монголчууд Хожим намайг ХБЯ-ны Нийтийн хоолны хэлтсийн даргаар ажиллаж байхад ЗХУ-ын нэг бүрэлдэхүүн Украйн улсын Киев хотын “Худалдааны удирдлагын академи”-н мэргэжил дээшлүүлэх курсэд аймгуудын ХБУ газрын дарга нар, техникум, ТМС-н захирлуудыг авч яваад Украйн зочид буудалд буухад Мижиддорж ах ирж, аль эртний болсон үйл хэрэгт баярласан сэтгэлээ илэрхийлж “Кристиан диор” үнэртэй ус бэлэглэж билээ. Би ч их баярласан. Харамсалтай нь Мижиддорж ах маань тэнгэрийн орон руу даанч эрт явсандаа. Манай ангийн Ж.Октябрь ажиллаж байгаад ирсэн, гэр бүлтэй, нэг охинтой хүн байлаа. Ж.Октярь маань лекцэн дээр суухдаа бичиж тэмдэглэнэ гэж байхгүй. Үргэлж л хоолны тухай сэтгүүлүүдээс ямар нэг юм орчуулж, тэр үеийн Монголын сонин сэтгүүлүүдэд өгч гэр орныхондоо нэмэр хандив өгдөг байлаа. Оюутан байхдаа М.Оюунбилэг, О.Энхтуяа, Ц.Бурмаа, Жигжидсүрэн, Г.Золбоо, Л.Цэвээнравдан нартай сайхан үерхэж явлаа. 1979 онд дипломоо "Онц" хамгаалчихаад хичнээн их баярласан гээч. Багын найзууд маань том том бамбарууш, цэцэг, чихрийн цуглуулга өрөөнд үлдээгээд явсан байж билээ. Манай инженерийн группийн хичээл нилээд хүнд, бодох, зурах, унших юм ихтэй. Голдуу тооны төрлийн хичээл зонхилдог байлаа. Сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд хүүхдүүд хувиарлагдаад ажилдаа орцгоочихсон. Яамны коллегийн хурлаар ороход ямар ямар асуулт асуусан тухай сонин болгон ярьж байлаа. Би уг коллегийн хурлаар орохын өмнө их л эмээж, юу асуудаг бол? гэж сандарч байсан юмдаг. Өөрийн яамны нэр дээр сургасан хүүхдүүдээ ажлын байраар хангадаг, хаана ажиллахыг шийддэг байлаа тэр үед. Харин намайг Нийтийн хоолны хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар хувиарлав. Яаманд ажиллаж байхдаа иргэний агаарын тээврийн нисгэгч нарын сарын хоолны менюг шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан тооцоолон гаргаж орц, норм, илчлэгийг гаргаж батлуулж, хэрэгжүүлэн ажиллуулсан. Өнөөдөр ч миний зохиож, батлуулж, мөрдүүлсэн тэр норм, меню хэрэгжсээр байгаа. Тэр үед Ю.Цэдэнбал даргын 9 тоот албан даалгавар гарч шинээр их дээд сургуулийг гадаад, дотоодод төгсөгчдийг эхлээд анхан шатны нэгж дээр буюу үйлдвэрлэл дээр ажиллуулж байж, дараагийн дээд шатны албан тушаалд дэвшүүлж байх журам бүхий шийдвэр гарсны дагуу би үйлдвэрлэл дээр очиж ажиллах өргөдлөө сайдад гаргаж "Москва" рестораны орлогч дарга, инженер албан тушаалд томилогдов. Дараа нь "Москва" рестораны даргаар дэвшин ажилласандаа. "Москва" рестораны харъяанд 3, 4-р хороололын бүх сургуулиудын цайны газрууд, хүүхдийн цагаан хоолны “Жаргалан” кафе, телевиз, радиогийн гуанз гээд 200 гаруй ажиллагсадтай, томоохон бие даасан аж ахуйн нэгж байлаа. Тэр үед Улаанбаатар хотын НХУГ (Нийтийн хоолны удирдах газар)-ын хэмжээнд хамгийн том нь Москва, Солонго ресторан байлаа. Тэр үеийн томоохон арга хэмжээнүүд
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 214 – эдгээр ресторануудад болдог байв. Монголд ажиллаж байсан ЗХУын худалдааны газартай бид их нягт хамтран ажилладаг, харилцан туршлага хуваалцдаг, Монгол Зөвлөлтийн найрамдлын сараар хоолны өдөрлөгүүд зохион байгуулдаг байлаа. Москва ресторан өөрийн кулинарын дэлгүүрээр нийслэл салат, Грузин аргаар дарсан хүрэн манжинтай байцааг борлуулж, эхэлснээс хойш одоо манайд энэ хоёр саладыг гэртээ хийдэггүй айл гэж бараг байхгүй дээ. Би 34 настайдаа Худалдаа бэлтгэлийн яамны “Нийтийн хоолны" хэлтсийн даргаар томилогдон ажиллаж билээ. Тэр үед 10 гаруй хүнийг сонгон шалгаруулалтанд оруулж хамгийн өндөр оноо авсан намайг тэр хариуцлагатай ажил дээр томилсон нь тэр. Тэр үед аливаа дарга нарыг хамт олны үнэлгээг үндэслэн мөн хийсэн бүтээсэн зүйлийг нь, ажлын үр дүнг нь үндэслэн сонгодог, томилдог байв. Ингээд Монгол улсын хэмжээний нийтийн хоолны асуудлыг хариуцсан ажилтан болж билээ. Ажлаа дөнгөж авсныхаа дараахан улсын хэмжээний нийтийн хоолны ажилтнуудын мэргэжлийн зэргийг тогтоох аттестатчилалд орууллаа. Манайхан бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг маш нарийн тогтоосон байлаа. Улсын нийтийн хоолны салбарт тэр үед нийт 10000 гаруй хүн ажиллаж байсан. Ингэж улсын хэмжээнд ажиллаж байсан бүхий л тогооч, зөөгчдийн мэргэжлийн түвшинг тогтоосон нь цаашдын ажилд чухал нөлөөлөл үзүүлсэн дээ. Нийтийн хоолны газруудын зэрэглэлийг тогтоосон нь одоогийн энэ төрлийн стандартын суурь нь болсон гэж би боддог. Тэр хугацаанд хоёр ч удаа олон улсын тэмцээнд шилдэг ажилтнуудаас баг бүрдүүлэн оролцожявлаа. Худалдаа аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дээрх тэмцээнд оролцуулахаар авч явж байсан багийн гишүүд маань сэтгэлд маш сайхан дурсамжийг үлдээсэн. Тэр үед манай улсын баг 1 алт, 14 мөнгөн медаль хүртсэн юм. Харамсалтай нь удалгүй хэлтэс маань татан буугдаж, худалдаа, нийтийн хоолны газар, байгууллагууд өмч хувьчлалд хамрагдсанаас өөрийн мэргэжлийн дагуу “Цамбагарав” зоогийн газрыг шинээр байгуулж ажиллуулсан. Бидний байгуулсан: “Цамбагарав” зоогийн газрын маань нэрээр тэр хавьд автобусны буудал нь хүртэл нэрлэдэг болжээ. Дараа нь Төр захиргааны үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар менежментийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж төрийн хүлээн авалтын менюг зохиож, аттестатчилал явуулж, харъяа газар нэг бүрийг аж ахуйн тооцоонд оруулж, улсын хэмжээнд анх удаа төрийн байгууллагын үйлчилгээнд ISO-г нэвтрүүлж ажилласан. Энэ ажлынхаа үр дүнгээр “Монгол улсын чанарын шилдэг менежер” өргөмжлөлийг хүртэж байлаа. Би улсад эх орондоо ажилласан хугацаандаа 8 стандартыг боловсруулж, амьдралд хэрэгжүүлсэн маань өнөөдөр ч мөрдөгдөж байгаад сэтгэл хангалуун явдаг юм. Энэ бүх ажлын амжилт, ололт маань сургуулийн минь, эрдэмтэн багш нарын маань өгөөж гэж бодож баярлаж, талархаж явдаг. Ц.Энхжаргал
– 215 – Монголчууд Намайг 1975 онд Төв аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгсөхөд Жаргалантын САА-н 2, төвийн 10 жилийн 3 нийт 5 бүлгийн төгсөгчдөөс дүнгийн жагсаалтаар 14-рт орж гадаадад сургуулийн хуваарь авах мөрөөдөл маань Усны инженер, маркшейдерийн хуваарь дээр тунав. Хоёулаа эрэгтэй хүүхэд авна гэж хүйс заасан тул яахаа мэдэхгүй хуваарийн комиссынхныг хараад зогсож байтал комиссын бүрэлдэхүүнд сууж байсан нэг багш маань Москвад сурах бараа судлалын анги байна гэхэд чухам бараа судлал гэж ямар мэргэжлийг ч ойлгохгүй Москвад сурах нь гэж бөөн баяр болж хуваариа авч байсан юм. 9-р ангид газар зүйн хичээл хаагдаж, 10-р ангийн гэрчилгээн дээр дүн нь тавигддаг байж, гэтэл би газрын зураг дээр европ, азийг салган зааж буй багштайгаа маргалдаад 4 авч ганц сайнтай төгсөж гадаадын хуваариас хоцрох дөхөв. Гэтэл энэ маань харин ч завшаан болж миний амьдралын хамгийн зөв сонголт болсон шүү. 1975-1976 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд З.Үрчгээ, Ч.Эрдэнэчимэг, А.Мягмарсүрэн амьдралын туршид нөхөрлөсөн Ц.Түмэннасантайгаа нэг өрөөнд орж танилцаад Москвагийн УАААДСийн аж үйлдвэрийн бараа судлалын ангийг хамт төгсөж, хувь заяа маань бид хоёрыг салшгүй холбосон юм. Түмээгийнхээ 10 жилийн нэг ангийн хөвгүүний сургуулиас өгдөг үзвэрийн билетээр Большой театр, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, Ж.Бизьегийн “Кармен”, Моцартын “Донжуан”, А.Даргомыженскийн “Каменный гость” зэрэг дуурь болон балет үзэж, Кремлийн ордны концертын танхимд М.Глинка “Иван Сусани” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет мөн “Берёзка”, ХАЛЗАНГИЙН БЯМБАСҮРЭН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 216 – Александрын “Пятницкийн чуулга”-ын тоглолтууд, В.Толкунова, Л.Лещенко зэрэг нэртэй дуучдын оролцсон олон гоё концертууд, Лужникийн стадионд Мөсөн дээрх балет, Правда, Буревестник, Октябрь зэрэг кинотеатруудад олон сайхан кино үзэж, чөлөөт цагаа маш дурсамжтай өнгөрүүлдэг байлаа. Ингээд Түмээ найзынхаа ангийн хүүтэй гэрлэж, 3 хүүхдийн аав, ээж болсон доо. Мөн Түмээгийнхээ хүчин чармайлтаар Монголчуудын цөөхөн төлөөлөл болж сургуулынхаа орос оюутнуудтай Майн баярын жагсаалд нэгдэн Улаант талбай дээр индрийн урдууд “Ура” хашгиран явснаа хэзээ ч мартахын аргагүй. Урт жагсаал Улаан талбай руу чиглэх замд Оросууд баян хуур хөгжмөө тоглоод, дуулж бүжиглэн зам дагуу ус, ундаа, зайрмагны худалдаа гарчихсан шуугиж явахад нэг л мэдэхэд Улаан талбайд хүрчисэн байдаг байж билээ. Нэртэй сайхан сургуульд суралцаж олон эрдэмтэн багш нараар хичээл заалгасан нь ажил амьдралд маань их хэрэг болж, Г.В.Плехановын нэрэмжит УАААДС төгссөнөөрөө үргэлж бахархаж явдаг юм. Түмээ маань Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургуулийг төгсөөд Сангийн Яамны нэр дээр хуваарь авч харин миний хуваарь Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр байсан тул 1980 онд Г.В.Плехановын нэрэмжит нэр хүндтэй сайхан сургуулиа төгсөж ирээд найз маань Сангийн яаманд, би хамт төгссөн Ж.Үржинбадамын хамт Улсын их дэлгүүрт барааны мэргэжилтэнээр хуваарилагдан ажлын гараагаа эхэлж, 1983 оноос Худалдаа,бэлтгэлийн яаманд нэг сургуулийн төгсөгч Ц.Бүрэнцэцэг, Д.Нармандах, Б.Отгон, Б.Туяа нартайгаа Худалдааны гэсэн нэгэн том хэлтэст гар нийлэн ажиллаж байв. Мөн Худалдаа, бэлтгэлийн яаманд манай сургуулийн А.Мягмарсүрэн, Л.Навчин, Ж.Сүхбаатар, Ц.Энхжаргал, Ч.Батжаргал гээд олон төгсөгчид ажилладаг байлаа. Х.Бямбасүрэн
– 217 – Монголчууд Би 1957 оны 12-р сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1965 онд сумынхаа бага сургуульд орж хичээлдээ тун их мэрийлттэй, тоо бодох дуртай, дэвтрээрээ дүүрэн тоо боддог сурагч байлаа. Багш маань ч их урам өгдөг байж билээ. 7-р анигасаа Орос орны тухай сонирхолтой яриа их сонсож, ном зохиолоос ч мэдээлэл авч, онцсайн сурч, алс хол явж эрдэм өвөртлөх юмсан гэж мөрөөддөг хүүхэд боллоо. Энэ мөрөөдөл маань биелж, 10-р ангиа "Онц" дүнтэй төгсөөд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д сурах эрх авч Эрхүүгийн Орос хэлний бэлтгэл ангид сурахаар П.Баасансүрэн, З.Үрчгээ, Х.Бямбасүрэн нарын хамт нэг купенд хамт явсан. Сэлэнгэ аймаг өнгөрөөд Оросын тосгодоор дайран явахад намар цагийн их ажил ундарч, энд тэндгүй овоолсон бухал, тариан талбайгаасаа ургацаа хурааж байгаа ажилсаг түмнийг бахдан харж, дүнзэн байшингуудын цонхнуудын хээний өнгөний гоё, өвөрмөцийг гайхан баясаж байлаа. Дараа жил нь Москвад З.Үрчгээ, Х.Чимгээ нарын хамт нэг факультетэд хамт суралцахаар сургуульд очиж байсан маань саяхан мэт санагдана. Сургуулийн дотуур байранд 3 Орос охинтой З.Үрчгээ бид хоёр хамт амьдарч тэд хичээлээ их давтдаг, мэрийлттэй сурдаг охидууд байсан. Поток лекцэнд бид хоёр нилээн хойгуур сууж, олигтой ойлгосон юмгүй байснаас семинарын хичээл дээр авдаг хяналтын ажлаа хангалтгүй хийж багшдаа зэмлүүлээд хамгийн эхний ширээнд сууцгаадаг болж, лекцээ бүрэн бичиж, семинар, лабораторийн ажилдаа сайн суралцах болж билээ. Бараа судлалын ангид дээд тоо, геометр, шугам зураг, начер огторгуйн геометр, физик, химийн АВИРМЭДИЙН МЯГМАРСҮРЭН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 218 – хичээл орж лабораторид туршилтын хичээл их орно. Олон төрлийн хичээл ордог их сонирхолтой мэргэжил шүү. Манай өрөөний орос охин эелдэг сайхан зантай, тусархуу, бид нэг групп болохоор хичээлээ хамт давтаж, баня, дэлгүүр, гээд чөлөөт цагаараа хамт явдаг байсан. Д.Очгэрэл, Г.Батгэрэл бид нар Парк культурын каток дээр очиж гулгадаг, эхний үед тэнд гулгаж байгаа Оросууд тэнцвэрээ олоход маань тусалж, хөтлөөд хамт гулгаж, бидэнд зааж, их дэм болдогсон. Тэр үед Хүнсний бүтээгдэхүүнүүд хямд, чанар сайтай, амт нь их гоё. Бид сүү, сүүн бүтээгдэхүүн, сырок, творог, кефир, сметана, зайрмаг . . . зэрэгт их дуртай . Тортны амт янзтай, крем нь бүүр гоё. Чөлөөт цагаараа гадуур их явна. Кино их үзнэ. Анх Москва хоттой танилцахаар гарахдаа машины урсгал ихтэй, өргөн замаар хөндлөн гарах гээд нэг ч хүн харагдахгүй байгааг гайхан харан зогсоно. Бидэнд “Переход” -оор гардгийг нэгэн орос эмэгтэй хэлж өгч билээ. Оюутан цагийн сайхан дурсамжуудын нэг нь зуныхаа амралтаар Хар далайн эрэг дээрх Олон улсын оюутны амралтанд сургуулынхаа нэг курсын Ц.Түмэннасан, Баасанхүү болон Болгар, Польш, Вьетнам Камбож, Африк тивийн оюутнуудтай хамт амарч далай эрэг дээр агаарын теннис тоглож, зугаатай сайхан өнгөрүүлж байсан нь сэтгэлээс ер гардаггүй юм. Хичээлийнхээ хажуугаар оёх, сүлжих, эсгүүрийн оройн дугуйланд зарын дагуу очиж суралцаж байлаа. Одоогийн мэргэжлийн дамжаа л даа. Багш нь үнэхээр сайхан заана. Эсгүүр оёдолд суралцаад өөртөө зуны даашинз зэргийг оёж сурснаа хэрэгжүүлж байв. Ингэж л оюутан цагийн 5 жилд ихийг сурч, хөгжилтэй хөөртэй өнгөрүүлсэн. Дундговийн 10 жилийн сургуулиас Москвад сурахаар очсон багын найзууд нэг сургуулиас худалдааны салбарт хамт ажилласан оюутан цагийн найзууд гээд Монгол улсынхаа худалдаа, нийтийн хоол, эдийн засгийн салбарт бидний үеийнхэн амжилттай ажиллаж ирсэн. Олон жилийн түүхтэй, олон салбар сургуультай, Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийг төгссөнөөрөө бид бахархаж, мэргэжилтэй боловсон хүчнийг бодлоготой төлөвлөгөөтэй бэлдэж, яам бүр гадаад дотоодод их дээд гэлтгүй ажлын байр нь ажиллах салбар нь бэлэн байдаг үеийн төгсөгчид билээ бид. 1980 оны төгсөгч А.Мягмарсүрэн
– 219 – Монголчууд Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит МИНХ төгсөгч найз нартаа энэ өдрийн мэндийг хүргэж дурсамж номын хуудаснаа золгож байгаадаа сэтгэл догдлон юу бичих, юунаас эхлэхээ мэдэхгүй сууна. 1974 онд Дархан хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай төгсч заавал бэлтгэл дамжина гэсээр Эрхүүгийн хэлний бэлтгэлд явснаар миний оюутаны амьдрал эхэлж билээ. Дараа жил нь Москвад сургуульдаа очиж дотуур байранд өрөөгөө хувиарлуулж аваад оров оо. Аспирантурын элсэлтийн шалгалтынхны байрлаж байгаад буцахдаа цэвэрлэгээ хийлгүй орхисон ундуй сундуй, хоолны үлдэгдэл нь савандаа өмхийрчихсөн, үнэр танар гэж жигтэйхэн, бөөн өт хорхой бужигнасан баахан заваан юм угтдаг байгаа. Нөгөө соёлтой оронд сурна гэсэн өндөр сэтгэгдэлтэй ирсэн надад сонин сэтгэгдэл төрж байсан би гэдэг хүн их л хүнд байдалд орсон санагдана. Гэхдээ энэ тухай хэнд ч хэлэлгүй өнгөрсөн юм даг. 1-р курсд Худалдаа, бэлтгэлийн яамны сайд болсон Ц.Цог бид хоёр хамтдаа сурч байлаа. Удалгүй би мэдрэлийн ядаргаа гэдэг өвчнөөр өвдөж жилийн чөлөө авлаа. Дараа жил нь дахиад эхнээсээ 1-р курсэд А.Мягмарсүрэн, Үрчгээ хоёртойгоо хамтдаа сурч эхэлвээ. Мягаа бид хоёр олимп болдог 1980 онд хамт төгсч З.Үрчгээ маань жилийн чөлөө авч дараа жил нь төгссөн юмдаг. Олон дурсамжууд киноны үйл явдал шиг нүдний өмнө урсч өчигдөр юм шиг л санагдаж байгаа хэдий ч тавиад жил өнгөрчээ. Багш нарынхаа ч нэрийг мартаж. Бид ректор Б.М.Мочаловын үед сурч төгссөн. Манай ТВД-н декан Жаринова, миний дипломын удирдагч багш доцент Косторных М.С байсан юм. Би “Хадгалах явцын айрагны чанарын өөрчлөлт” сэдвээр дипломын ажил бичиж хамгаалсан юм. Бас нэг дурсамж санаанд илхэн байна. Дипломоо 2 "удовл"-той хүлээн авлаа. Тэр нь 1-р курсэд хаагдсан "неорганик"-ын шалгалтан дээр билетээ авч багшийн өмнө суугаад ярьж эхэлтэл нөгөө багш маань ЦЭНДХҮҮГИЙН ОРХОН
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 220 – гуя хөлийг маань илэх гэж оролдоод би дургүйцлээ илэрхийлтэд “удовл” дүн тавьж билээ. Нөгөөх нь төгсөх жил микробиологийн нэг билетийг дахин уншиж санах хэрэгтэй гэж бодсоор чадалгүй орчихсон чинь түүнийгээ сугалж таарваа. Түүнээсээ болж сандраад ээрч будилсаар тааруухан ярьсан. Мудрецова багш надад нэмэлт асуулт тавив. Пенициллиум гэж хариулах гээд аман дээр гардаггүй. Тэгсэн багш маань "удовл" тавихаас гэж байна. Би “неудовл” аваад дахин шалгалтанд оръё гэж санал тавив. Багш чамаас дахин шалгалт авахгүй гэж нилээд бухимдангуй хариулав. Уг нь би дажгүй сурдаг байсан юм. Багшийн сэтгэл нилээн гонсгор байж билээ. Одоо бодоход хөгтэй явдал болж байж. Би ер нь хичээлээс гадуур янз бүрийн сургалт, аялалд оролцох, юм үзэх хоббитой байж дээ суралцах хугацаандаа. Ростов, Кривой рог, Киев, Ленинград хотуудад аялж цагаан шөнийг үзсэн дурсамжууд үнэхээр сайхан. Энэ хотуудад 10 жилийн нэг ангийнхан маань сурдаг байлаа. Театрын үзвэр үзэх билет олдохгүй, шагаар худалдаж авах болдог байснаас шалтгаалсан байх. Надтай хамт явах хүн олдохгүй, учраа олохгүй байсаар 1-р курсдээ юу ч үзэж чадалгүй өнгөрлөө Тэгээд 2-р курсээсээ ганцаараа явж эхэлж билээ. Тэр үед Большой театр, Кремлийн их хурлын ордонд ямарч суудалтай билетийг "неудобное место" байсан ч хамаагүй 10 рублээр шагладаг байж билээ. Би нийт суралцах хугацаандаа балет, дуурь, концерт, цирк нийлээд 19 тоглолт, сүүлд 1997 онд 3 тоглолт үзжээ. Азаар билет тоглолтын тасалбарууд хадгалагдаж үлдсэн байна. Эрхүүд Ангарскийн УЦСтанц, Москвад Загорскийг А.Мягсарсүрэн, Э.Алтангэрэл (аспирант), Норжиндулам, Д.Очгэрэл гэх мэт найз нартайгаа үзсэн гэрэл зургууд байна. ВДНХ-н коммунист субботник, Бабушкины нэрэмжит хилийн цэргийн сургуулийн Монгол курсантуудад тоглосон концерт, Мосвагийн Англи хэлний оройн төлбөртэй сургууль, Октябрийн баярт зориулж МГУ дээр Монгол оюутнуудын дунд зохиогдсон илтгэл, "эссэ"-гийн уралдаан зэрэгт оролцож явснаа дурсахад таатай байна. Москвад шатрын клубт суралцах гэтэл паспорт үзээд гадаадын оюутныг хамруулахгүй гээд хасагдсан даа харамсаж явдаг. Би УБТЗ-ын нэр дээр сурч ирээд Дарханы төмөр замын худалдааны 2-р конторт худалдагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Хэдэн сарын дараа улсын худалдааны байгууллагад шилжиж арай гэж УБТЗ-н удирдах газраас гарч билээ. Тиймээс ХБЯам намайг мэддэггүй байснаас, би ч өөрөө санаа тавьдаггүйгээс төгссөн сургуулийнхаа "стажировка"-д хамрагдалгүй өнгөрснөө сүүлд Ц.Бүрэнцэцэгээс мэдэж авсан юм. Манай Дархан хотод явагдсан 1982- 1983 оны үед бөөний худалдааны яармагт зохион байгуулагчаар ХБЯамнаас Ц.Бүрэнцэцэг маань ирж ажиллаад буцахдаа надаар өргөдөл бичүүлж аваад явж билээ. Бодвол яамны боловсон хүчиндээ миний өргөдлийг өгсөн байх.
– 221 – Монголчууд Тэгээд л сураг чимээ тасарч билээ. Цаг хугацаа хурдан юмаа. Удалгүй улс орон маань зах зээлд шилжсэнээр уг асуудал дуусгавар болсон доо. Зөвхөн Дархан хотынхоо худалдааны байгууллагад ажиллаж, амьдарч явсаар өнөөг хүрлээ. Нэгэн сургуулийг хамт төгссөн Г.В.Плехановчууд та нартаа эрүүл энх, урт удаан насалж, дахин дахин уулзаж учирч байх ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье. 1980 оны ТВД-н төгсөгч Ц.Орхон
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 222 – Би Улаанбаатар хотын Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний 33 дугаар дунд сургуулийг 1976 онд төгсөж, Москва хотод Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д элсэн орсон. Манай сургуульд олон орны оюутнууд хүүхдүүд ирж, оюутны байранд амьдарч, хамт суралцан, хичээл номондоо шамдан найз нөхөд болцгоож, оюутны инээд хөөр цалгисан 4 жилийг үдсээн. Жил болгон өөр өөр орны оюутнуудтай хамт амьдарч, Орос, Болгар, Чех, Вьетнам, Монгол хоол ундаа хамтран бэлдэж, үндэсний хоолоо танилцуулж, харилцан бие биендээ зааж өгч, тэр үеийн оюутны тэтгэлэг болох 60 рублийг сарын амьжиргаандаа хүргэж, аль болох биеэ дааж амьдарч байлаа. Анхны оюутны тэтгэлгээ аваад дүү нартаа тоглоом, чихэр аваад бөөн баяр болж, ахдаа хэлтэл ах минь “Бидний тэтгэлэг зөвхөн өөр өөрсдийн сарын хэрэгцээнд хүрэх учир илүү зарлага гаргавал өлсөхөхд хүрнэ шүү” гэж зөвлөхөд би “Хүргэж л таарна” гэсэн гэнэ бодол тээж байж билээ. Эхний сард үнэхээр тэтгэлэгээ хоолондоо хүргэж чадаагүй учир дараа дараагийн сард юмхнаар юм хийх, аривч хямгач байх ухаанд аажим аажмаар суралцсандаа. Оюутны жилүүд эх орон, ээж, аав, дүү нараасаа хол байгаач, шинэ, шинэ найз нөхөдтэй болж, орос хэл улам сайн сурч, хичээл номондоо шамдсаар байлаа. Миний хувьд их азтай, төрсөн ах маань Москва хотын санхүүгийн дээд сургуульд бас оюутан байсан болохоор, амралтын өдрүүдэд ахынхаа сургууль дээр очоод найз нараар нь хоол хийлгэж идээд, гэрээс ирсэн захиагаа хамт уншаад, огшоод зарим нэг үгийг нь гаргахгүй энэ чинь юу гэж байнаа? гээд л уйлчихдаг оюутан байж билээ. ДҮГЭРЖАВЫН ОЧГЭРЭЛ
– 223 – Монголчууд Заримдаа өрөөнийхөө андуудтай муудалцана. Орос хэлэнд ус цас биш болохоор Монгол Орос толь бичиг бариад, одоо ингэж хэлнэ дээ гэж бодоод л нөгөө үгээ словардаж байгаад л “хэрэлдэнэ” шүү дээ. Инээдэмтэй байгаа биз. Тэртээх он жилүүдэд нэг сургуульд хамт суралцаж дотноссон хайртай найз Д.Саранцэцэг, У.Сарангэрэл, А.Мягмарсүрэн, Баасансүрэн, Ж.Оюунцэцэг, Б.Гэрэлмаа, Г.Батгэрэл, Д.Уртнасан, Х.Бямбасүрэн, Ц.Түмэннасан, Д.Цоггэрэл, Норжиндулам нарыгаа хүндэлж, та нараараа бахархаж явдаг шүү. 1980 онд “Худалдааны эдийн засагч” мэргэжлээр төгсөж ирээд Худалдаа бэлтгэлийн яамны харъяа “Бөөний худалдааны нэгдэл” -д тооцооны ахлах нягтлан бодогч, Төлөвлөгөө эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг ажил эрхэлж байгаад зах зээлийн эдийн засагт шилжиж, “Бөөний худалдааны нэгдэл” хувьчлагдахад хувийн хэвшлийн анхны байгууллагын нэг “Гангар- Инвест” ХХК-д 1996-2001 онуудад Ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. 2001 онд “Мон-Арвис сан” банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь ажиллан тухайн үедээ ББСБ-ууд дотроо хамгийн бага буюу 2,2- 2,8 хувийн хүүтэй зээл олгож, тухайн үедээ хамгийн өндөр хүүтэй, шинэлэг бүтээгдэхүүн болох сарын 2,0 хувийн хүүтэй вексель татан төвлөрүүлж, бизнес эрхлэгчдэд зөвхөн үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцнаас гадна хөдлөх хөрөнэгө болох авто машин, механизм, мөн хашаа байшин, бизнесийн орлого болон вексель, барьцаалсан зээл олгож, банк бус санхүүгийн салбарт шинэ, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэн ажиллаж байлаа. 2002 онд “Онкоген” ХХК, түүний харъяа эрүүл мэндийн оношлогооны лабораторийг “Хавдрыг эрт оношловол эдгэрнэ” уриатайгаар ах дүү нарынхаа хамтаар үүсгэн байгуулж, хүн амын дунд харьцангуй хямд үнээр үйлчилж ирсэн. 2003 онд "Онкоген" лабораторид Монгол улсад анх удаа PCR буюу "Полимеразын гинжин урвал"-ын аргыг хүний эрүүл мэндийн оношлогооны салбарт нэвтрүүлсэн нь тухайн үедээ хамгийн мэдрэг, орчин үеийн технологи байсан юм. Одоо тус лаборатори нь полимеразын гинжин урвалын буюу молекул, биологи, биохими, иммунологийн аргаар 100-аад нэр төрлийн шинжилгээг хийдэг бөгөөд байгуулагдсан 2002 оноос хойш эмч, сувилагч, эс судлаач, лаборант нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж нийт 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнийг эрт оношлох, урьдчилан сэргийлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байна. 2001 онд байгуулсан “Мон-Арвис” ХХК нь гадаад, дотоод худалдаа, аялал, жуулчлал, орчуулга, хүлэмж, жимс жимсгэний аж ахуй, мод үржүүлэг зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, ажилласнаас жил бүр үхрийн нүд, чацаргана,
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 224 – улиас, далан хальс, шар хуайс, тэхийн шээг, модны 1000 хүртэл үрслүүлэг хийж, ургамал тарих сонирхолтой хүмүүст үнэтэй, үнэгүй ханган нийлүүлж, энэхүү үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг болох Ар гүнтийн Шар хадны аманд 5 га газарт 6000 гаруй чацаргана тариалсан. Мөн цөөн тооны өөр бусад жимс, жимсгэний мод, бут арчлан ургуулж, чацаргана жимсний болон хальсны, үрийн тос, шүүс, цэвэр жүүс, чацарганы навчны цай, чацарганы тосон суурьтай органик уруул өнгөлөгч хийж, зах зээлд нийлүүлдэг. Сангийн яамнаас зохион байгуулсан Монгол улсад мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэх төсөлд хамрагдаж, анхны сургалтанд Филипин улсаас ирсэн Мак багшийн удирдлаган дор 2 жил суралцаж, 2000 онд Монгол улсын анхны Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч, 18 хүний нэг болж, 2010 оноос өнөөг хүртэл “Фискал Аудит” ХХК-д аудитороор ажиллаж, санхүүгийн хяналт, шалгалтын ажилд хүчин зүтгэж байгаа болно. Хүмүүнлэгийн үйлсэд өөрийн үйл хэргээ зориулах зорилго тавин “Өөрөөсөө давж бусдад туслах” гэсэн уриатай “Хүрээ ротари клубт 2003 онд элсэн Олон улын хүмүүнлэгийн Ротари хөдөлгөөнд нэгдэж”, “Пол харрис” тэмдэгийн 1,2-р зэрэгтэй, ахмад "Ротари"-ийн нэг болсон. Миний бие Монголын Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль, Модны салбарын 100 жилийн ойн хүндэт тэмдэг, “Худалдааны тэргүүний ажилтан”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “Оны тэргүүний бизнес эрхлэгч эмэгтэй”, “Тэргүүний санхүүч эмэгтэй” зэргээр шалгарч 40 гаруй жил ажиллаж байна. Сургуулиа төгсч ирээд ханьтайгаа танилцаж, 1983 онд хуримаа хийж, хүү, охин хоёртой болж, тэд маань өсч, үржээд, 5 ач, зээтэй, хэдийгээр тэтгэврийн насанд хүрч тэтгэвэр хүртэж байгаа боловч хувийн бизнесүүдээ, аудит, Ротарийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, эмээ, өвөөгийн үүргийг алсын зайнаас гүйцэтгэж, 5 минутын эмээ, өвөө нэр зүүж, нэгэн бие нь өнөө энд, маргааш тэнд гээд л амьдарч байна даа. Хэзээ нэгэн цагт ач, зээ нараа тойруулаад хамтдаа аялж, амьдарна даа гэж мөрөөдөөд явж байна. 2022 оны 11 сарын 27-ны өдөр Д.Очгэрэл
– 225 – Монголчууд Дурсамжаа мэргэжил сонгосон түүхээсээ эхэлье гэж бодож байна. Би 4 билүү 5 настай байсан шиг санагдаж байна. Аавтайгаа дэлгүүрээр хэсч ээжид гутал худалдан авахаар өдөржин явсан боловч таарах гутал олдолгүй гэртээ ирсэн юм. Удаан явсандаа хөл маань өвдөж, их л ядарсан амьтан унаад өгч билээ. Тухайн үед би ааваас энэ гутлыг хэн авчирдаг вэ? гэж асуухад гадаад худалдааны ажилтан ах эгч нар нь гэж хариулсан юм. Тэгвэл би ээждээ гутал авчирдаг хүн болно гэж хэлж байж билээ. Тэдгээр ах эгч нарыг бараа судлалын мэргэжилтэй болохыг хожмоо судалж мэдсэн юм. 1976 оны хавар Хосе-Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургуулийг "Онц" дүнтэй дүүргэж, Анагаах ухааны дээд сургууль дээр элсэлтийн шалгалт конкурс амжилттай өгч Гадаад худалдааны яамны нэр дээр Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж ахуйн дээд сургуульд бараа судлалын мэргэжлээр суралцах эрх авч бөөн баяр болж билээ. Мөн оныхоо намар алтан Москваг зорин галт тэрэг маань вокзалаас хөдлөх дөхөж байх мөчид аав маань яарч бужигнасан олны дундуур нүдний шилтэй, намхан бор эгчийг дагуулан ирж, “Энэ чиний очих сургуулийн төгсөх курсын оюутан, нэр нь Мядагмаа, ээж нь ашгүй таньдаг хүн байна. Чамайг энэ эгч нь дагуулаад явна. За одоо л санаа минь амарлаа” гэж байж билээ. Бид галт тэргээр явсаар 6 дахь өдрийнхөө орой Москва хотын Ярославский вокзал дээр ирлээ. Надтай цуг явсан шинэковуудыг М.В.Ломоносовын нэрэмжит их сургуулын байр руу авч очоод хэд хоногоос сургууль сургууль руу нь хүргэж өгнө гэж байсан. Харин би Мядагмаа эгчтэй цуг сургуулийнхаа байр руу шууд хүрч очсон юмдаг. Мядагмаа эгчийн барьсан таксины цонхоор гоёмсог харагдах шөнийн Москва хотыг сонирхон явахад 1972 онд ЖАМСРАНЖАВЫН ОЮУНЦЭЦЭГ
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 226 – Москвад зохиогдсон Олон улсын орос хэлний анхдугаар олимпиадад Монгол улсаа төлөөлж 6 сурагч, 2 багштай ирж анх хөл тавьж байснаа санан их л сэтгэл хөдөлж, баяр бахдалын нулимс унагаж билээ. Манай баг энэхүү олимпиадаас 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж бөөн баяр хөөр болж эх орон руугаа буцаж байсан нь саяхан юм шиг л бодогдож билээ. Оюутнууд ирж жигдэртэл би эхлээд хүнсний бараа судлал мэргэжлээр суралцахаар шинээр ирсэн Х.Чимгээ, Н.Алимаа хоёртой нэг өрөөнд орж, хэд хоног цугтаа байлаа. Бясаа үүрлэсэн өрөөнд бид гурав унтаж чадахгүй шөнөжин гэрлээ асааж хоносон. Энэ байдалдаа ажмаар дасан зохицож билээ. Дараа нь Эрхүү хотноо хэлний бэлтгэлээ хангаад ирсэн манай курсын оюутан Ч.Эрдэнэчимэг гэдэг охинтой нэг өрөөнд орж, оюутны гурван жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Ч.Эрдэнэчимэгээс гадна манай курсэд Ш.Байгалмаа, Х.Бямбасүрэн, Оюунбилэг, Түмэннасан, Чулуунбаатар нар хамт суралцан ижилдэн дассандаа. Аав ээжийн гараас холдож үзээгүй, 10 жилийн сурагчаас оюутны ширээ рүү юу ч мэдэхгүй очсон надад манай курсынхан их тус дэм болж байсан шүү. Ялангуяа эхний семейстр буюу шинэ жилийн баяр хүртэлх хугацаанд би гэр орон, аав ээж, дүү нараа санах, лекцээ бүрэн дүүрэн бичиж тэмдэглэх чадвар суугаагүй зэрэг хүндрэлтэй тулгарч байлаа. Гэррүүгээ байнга л захиа бичиж уйлж суудагсан. Манай курсын гадаад оюутнууд ирцгээж хичээлийн бэлтгэлээ базааж байх үе юмдаг. Эрка (Эрдэнэчимэг) бид хоёртой хамт нэг өрөөнд хувиарлагдсан дээд курсын хоёр орос оюутан маань төмс (картошка) хураахаар явсан байлаа. Нэг өдөр манай өрөөнд өөрсдийгөө Нармандах, Сүхбаатар гэж танилцуулсан хоёр ах орж ирээд сургуулийн талаар мэдээлэл өгч танилцуулахад ямартаа ч зорьж ирсэн сургууль маань их сайхан санагдсан. Г.В.Плехановт сурч байхдаа Оюунбилэг (Мока), Очгэрэл, А.Мягмарсүрэн, З.Үрчгээ эгч зэрэг олон сайхан хүмүүстэй танилцаж найз нөхөд болцгоосон. Манай курсын Ш.Байгалмаагийн аав СЭВ-д Монгол улсаа төлөөлөн ажиллаж байсан тул гэр бүлээрээ Москвад амьдардаг байсан. Аав Шарав, ээж Баасанжав нар нь зан сайтай, хүнд тусархуу, хүнлэг, ёстой бурхан шиг хүмүүс байв. Байгалмаа намайг аав ээжтэйгээ танилцуулсан өдрөөс надад яг л өөрийн охин шиг хандаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаараа миний гэрээ санаж бэтгэрсэн сэтгэлийг дэвтээж өгч байлаа. Хоёр сайхан хөгшин бурханы оронд очсон боловч миний зүрх сэтгэлд үүрд мөнх үлдэж, амьдарсаар байдаг юм. Сургуулиа төгсөөд ажилд орсны дараа ч сургуулийнхаа үе үеийн төгсөгчид болох Цэвэлмаа, Л.Лхагважав, О.Энхтуяа, Ш.Байгалмаа нартай ГХЯ-ны “Разноимпорт” нэгдэлд У.Сарангэрэлтэй “Төрөл
– 227 – Монголчууд бүрийн барааны импекс хангамж” нэгдэлд, Ц.Бүрэнцэцэг, Д.Очгэрэл, Н.Алимаа, А.Мягмарсүрэн Оюунбилэг, Д.Нармандах нартай ажил төрлийн холбоотой хамтран ажиллаж ирлээ. Сүүлийн жил буюу төгсөх курсдээ Оюунбилэгтэй нэг гал тогоотой амьдарсан нь бие биеэ илүү таньж мэдэх боломж олдсон юм. Бид хоёрд төгсөх шалгалтуудаа өгч дипломоо хамгаалчихаад сэтгэл тайвширчихсан хүмүүс Москва хотын очиж үзээгүй газраа үзэхээр шийдэцгээж эхлээд метроны эцсийн буудал хүрээд, цааш цахилгаан галт тэргээр (электричка) хэдэн буудал яваад дараа нь автобусанд сууж явсаар хотын зах руу хүрлээ. Тэгээд нуурын эрэг дээр өдөржин сайхан амарч суугаад буцах болсон чинь бага зэрэг төөрчихлөө. Бүрэнхий болж байсан болохоор би ч санаа зовж эхэллээ. Гэтэл Оюунбилэг маань харин ч тайвнаар: Айлтгүй, хоёулаа харанхуй болохоос өмнө байрандаа очноо гэлээ. Би ч түүнийг сонсоод бага зэрэг тайвширлаа. Үнэхээр тэгсхийгээд замаа олоод харанхуй болохоос өмнө автобусандаа суусандаа. Байрандаа ирчихээд хоёулаа 4 жил сууж амьдарсан Москваг сайн мэднэ гэж бодсон чинь үгүй юм байна гээд хөөрөлдөн инээлдэж байж билээ. Би гуравдугаар курсээ төгсөөд тэр зунаа хар далайн эрэгт байрлах “Буревестник-3 “ нэртэй сургуулийнхаа Сочи-д байрлах амралтын газар амрахаар шийдэж эрхийн бичиг авлаа. Ээлж маань хамгийн сүүлчийнх байж таарсан тул Монгол руугаа буцаж явсан. Ирснээсээ хойш Сочи-д амрах эрхийн бичгээ үхүүлэхээр шийдлээ. Гэтэл нэг өдөр “Буревестник-3 “-д амраад ирсэн О.Энхтуяатай тааралдав. Мань хүн амралт сайхан байсан тухайгаа ярьж, намайг заавал очиж амар гэж ятгав. Би ч бодлоо өөрчлөн яаралтай нисч очсон боловч 3 хоног хоцорч очвоо. Байгаль орчин маш үзэмжтэй, тохьтой, тохижилттой, амралтын газрын талаар ярих ч юм биш. Орос оюутнууд нь аврах багт ажиллаж, харин гадаад оюутнууд нь чөлөөтэй амарч байв. Монгол болон гадаадын олон оюутнуудтай сайхан амарч, амралтын газраас зохион байгуулсан сонирхолтой аялалууд, тэмцээнүүдэд (Мока) Оюунбилэг бид хоёр идэвхитэй оролцож, цаг хугацааг хэрхэн өнгөрснийг мэдэлгүй нэг мэдэхэд буцах болчихсон байлаа. Амралт дуусахад арьс маань шоколадан бор өнгөтэй болж байрны оюутнууд маань намайг шинэ өнгөт арьстан гэж андуурч байсан хөгжилтэй мөчүүд дурсамж болон үлдэж дээ. Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д 1976-1980 онуудад суралцсан миний оюутан цагийн зуу зуун дурсамж дуусашгүй билээ. Надад буцаад оюутан залуу насаараа аялах сайхан боломж олгосон энэхүү номыг санаачлан бүтээж байгаа та нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ж.Оюунцэцэг
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 228 – Миний бие 1975 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургуулийн 10-р ангийг төгссөн. Тэр үед тухайн сургуульд ямар сургуулийн хувиар ирнэ түүнээс шалтгаалаад бид ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо шийддэг байлаа. 10-р анги төгссөн хүүхдүүдийг сурлагын дүнгээр нь жагсаахад би дээрээсээ 2-рт бичигдэж энэ нэр хүндтэй сургуульд суралцахаар болсон юм. Эрхүү хотод 1 жилийн хэлний бэлтгэлд суралцаад, дараа жил нь буюу 1976 онд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-н Үйлдвэрийн бараа судлалын мэргэжлээр суралцахаар очиж билээ. Тухайн үед ЗХУ болон Зүүн европын орнуудын их дээд сургуульд суралцана гэдэг маш том аз завшаан, нэр төрийн хэрэг байлаа. Сургалт болоод амьжиргааны бүх зардлыг ЗХУ-ын засгийн газар бүрэн хариуцдаг байсан. 1976 онд сургуульдаа ирээд Москва хотын төвд Добрынинскийн метроны хажууханд Зацепа гудамжинд байрлах сургуулийнхаа оюутны дотуур байрны "А" корпуст амьдарч суралцах болсон. Урьд нь 1 жил хэлний бэлтгэлд суралцсан болохоор гэр орноо санах асуудал арай гайгүй байсан. Хэлний бэлтгэлд сурч байсан хэдэн охидтойгоо бараг бүгдээрээ Г.В.Плехановт ирж суралцсан болохоор бие биенээ танихгүй гэх асуудалгүй шууд л найз нөхөд болоод амьдарч суралцсан даа. Сургуульд маань тэр үед Москва хотдоо хамгийн олон Монгол оюутан суралцдаг сургууль байв. Манай сургуульд 20 гаруй эрэгтэй, 60 гаруй эмэгтэй Монгол оюутнууд сурч байлаа. Хичээлийн шинэ жил эхэлж шууд том том аудиторуудад Орос болон бусад орны оюутнуудтай мөр зэрэгцэн сууж лекц сонсож суухдаа сэтгэл их догдолж өөртөө их бахархалтай байж билээ. ЦЭРЭНБАЛЖИЙН ТҮМЭННАСАН
– 229 – Монголчууд Тэр үед Г.В.Плехановын их сургуульд маань ЗХУ-даа нэртэй эрдэмтэн багш нар маань хичээл зааж байлаа. Манай сургуулийн эрдэмтэн профессоруудын бичсэн сурах бичиг, ялангуяа эдийн засгийн болон бараа судлалын ангиудад их ашиглагдаг байсныг их тод санаж байна. Лекц семинарын хичээлүүдээс гадна бараа судлалын анги болохоор лабораторийн хичээл их ордог байсан. Бараа материалын уян хатан, бат бөх чанар, хими физикийн шинж чанаруудыг судалж туршилт хийж байсан маань их сонирхолтой байжээ. Хичээлийн болон оюутны дотуур байр маань ойрхон болохоор хичээл хоорондын завсар зайгаар сургуулийнхаа "Кафетерия"-д хооллох ихэнхдээ байрандаа орж хурдхан хоол хийж идчихээд эргээд сургууль руугаа явж стипендээ хямгаддаг байж билээ. Оюутан болсны 2 дах жилд буюу 2-р курсдээ сургуулийнхаа Монгол оюутнуудын зөвлөлийн даргаар сонгогдож, хичээлийн хажуугаар сонгуульт үүргээ нэр төртэй биелүүлэх гэж их л зав чөлөө муутай байсан санагдана. Тэр тусмаа хамгийн олон Монголчуудтай сургуулийн энэ албыг хаших нь их л амаргүй байсан. Тэр үед манай элчин сайдын яамны “Оюутан”-ны асуудлыг хариуцсан ажилтан Балчиндорж, Дондов, Дүгэрээ нартай болон сургуулийнхаа гадаад оюутны деканы ажилтнуудтай байнгын ойр дотно харилцаатай ажилладаг байлаа. Манай сургууль охид олонтой байсан болохоор өөр сургуулийн хөвгүүд их ирдэг, ер нь л гаднаас зочид их ирдэг хөл ихтэй байсан. Ялангуяа хагас бүтэн сайн, баярын өдрүүдэд диско, party өрөөнүүдээр их болноо. Оюутны байрны 2-р давхарт байрлах улаан булан (Красный уголок) -д дискотек их болно. Тэр үед нэрд гарч хит болж байсан "Boney -M, Smokiy" хамтлагийн дуунуудын аянд хөлсөө гартал манга бүжиглэдэг байлаа. Зарим үед ууж идсэн оюутнууд зодоон үймээн гаргаж, асуудал болж байрны дежур, вахтёрт дуудагдаж тэдгээрийг зохицуулах асуудал ч гардаг. Ялангуяа Оля гэдэг хоёр зохицуулагч эмэгтэйтэй Монгол оюутнуудаа өмөөрч маргалдах, тэдний хураалгасан бичиг баримтыг нь авч өгөх гэж нилээд юм болдог байсан. Москва хотод суугаа Монгол улсын элчингийн газраас оюутнуудын дунд урлаг, спортын тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг, тэдгээрт манай сургуулийнхан олуулаа оролцож удаа дараа тэргүүн байрыг эзэлдэг байв. ВДНХ (Выставка достижений народного хозяйсва)-д жил бүр коммунист субботник болдог, түүнд манай сургуулийнхан маш идэвхтэй оролцдог. Манай сургуулийн олон Монгол оюутнууд Байкал Амурская магистраль (БАМ) барих ажилд маш идэвхтэй оролцож, хүчин зүтгэж байлаа. Мөн Монголдоо сурдаг оюутнууд шиг "Колхозууд"-д төмс, ногоо хураах намрын ажилд оролцож тусалдаг байлаа.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 230 – Жил бүрийн 5-р сарын 09-ны өдөр "Ялалт"-ын баяраар Горькийн паркад очих их дуртай байж. Дайнд оролцож байсан ахмад дайчид дурсамжаа хуваалцаж, дуулж хуурдан баярлаж хөөрч маш их сэтгэл нь хөөрч байгааг харах дуртай байж билээ. Большой театр, Кремлийн ордонд сонгодог дуурь, бүжгэн жүжиг амтархан үздэг байж билээ. Үзвэрийн завсарлагаагаар амттай икра, төрөл бүрийн хиамтай бутерброд авч иддэг байснаа дурсмаар байна. Залуу нас оюутан цаг гэдэг хүний амьдралын хамгийн сайхан үе, мартагдашгүй дурсамжаар дүүрэн он жилүүд байдаг юм байна. Оюутан байх энэ цаг үедээ олон сайхан хүмүүстэй танилцаж, мөр зэрэгцэн хичээлийн танхимд суралцаж, нэг байр өрөөнд амьдарч, хамтарч хоол цайгаа хийж ууж идэж, зовлон баяр хөөрөө хуваалцаж явсан хамгийн сайхан дурсамжтай үе маань Москвагийн Г.В.Плехановын сургуульд сурч байсан үе минь юм даа. Тэр үеэс өнөөг хүртэл үерхэж, нөхөрлөж яваа олон сайхан найзуудаас Х.Бямбасүрэнгээ онцгойлон дурсмаар байна. Найзтайгаа энэ олон жил эгч дүү мэт сайхан үерхэж байна. Найздаа маш их талархаж, баярлаж явдгаа чин сэтгэлээсээ илэрхийлье. Мөн энэ л цаг үед амьдралынхаа ханьтайгаа учирч хүү охин хоёрын аав ээж болж, олон ач зээгээр хүрээлүүлсэн эмээ өвөө болсондоо баярлаж байдаг юм. Манай үеийн оюутнууд ямар нэг яам улсын байгууллагын нэр дээр суралцахаар явдаг байсан болохоор их хичээл зүтгэлтэй, сахилга баттай, даруу төлөв зантай байсан. Төгсөж ирээд нэр дээр нь явсан байгууллагатаа ажилладаг журамтай байв. Манай сургуулийн төгсөгчдийн ихэнх нь тэр үеийн Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр явсан болохоор төгсөөд ХБЯ-ны газар хэлтсүүдэд болон яамныхаа харъяа худалдаа, нийтийн хоолны салбаруудад удирдах түвшний ажил эрхэлдэг байсан. Харин би Сангийн яамны нэр дээр явсан болохоор төгсөж ирээд Сангийн яаманд ажиллаж, ХБЯамны харъяа бөөний нэгдэл, Материал техник хангамжийн улсын хорооны харъяа хангамжийн нэгдлүүдийг хариуцан ажиллаж, тэдгээр байгууллагуудын бараа борлуулалт, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн дүн шинжилгээ хийх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, санхүүгийн хяналт шалгалт тавин ажиллаж байв. Хариуцан ажиллаж байсан дээрх байгууллагуудаас улсын төсөвт төлөх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд гол ажлаа чиглүүлж, хүндрэлтэй асуудлуудыг тогтоон хэрхэн шийдвэрлэх талаар санал дүгнэлт боловсруулж, удирдлагадаа танилцуулан, үр дүнтэй, зөв шийдвэр гаргахын төлөө чармайн ажиллаж байлаа. 1986-1990 онд гэр бүлийн хүн маань Нью-Йорк дахь НҮБ-ийн дэргэдэх Монгол улсын байнгын төлөөлөгчийн газарт ажиллахаар томилогдон очиход хамт явж тэнд 4 жил ажиллаж амьдарсан. 1990 онд томилолтын хугацаа дуусч эх орондоо эргэн ирж Сангийн
– 231 – Монголчууд яамандаа гадаад валют, гүйлгээ, улсын экспорт импортын төлбөрийн тэнцлийг хариуцсан гадаад валютын газарт ажиллаж эхэлсэн. Энэ үеэс Монгол улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе ид явагдаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд элсэх үйл явдал өрнөсөн. Дэлхийн санхүүгийн эдгээр томоохон байгууллагуудад Монгол улсаа гишүүнээр элсүүлэх, тэдгээрээс манай улсад хэрэгжүүлсэн томоохон төслүүдэд гар бие оролцон ажиллаж байснаа дурсан санахад таатай байна. Монгол улсад 1990 оноос ардчилал эхэлж, зах зээлийн эдийн засгийн чиглэлээр хөгжих болсон энэ үед олон залуучууд барууны орнуудад суралцах үүд хаалга, боломж нээгдэж, миний бие 1995 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь Колумбын Их сургуульд суралцахаар явж, 1997 онд Эдийн засаг санхүүгийн чиглэлээр Магистрийн зэрэг хамгаалж, сургуулиа амжилттай төгссөн юм. Тэр үеэс эхлэн одоог хүртэл эдийн засаг санхүүгийн чиглэлээр АНУ-д ажиллаж амьдарч байна. Москвагийн нэртэй энэ сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчиддөө эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье. 1980 оны төгсөгч Ц.Түмэннасан
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 232 – 1975 онд Увс аймагт 10 дугаар ангиа төгсөөд гадаадын сургуулийн хувиар аваад Улаанбаатар хотод ирж байж билээ. Харин аймагтаа гадаадад сурах эрх авсан ч хотод ирээд шалгалт өгч тэнцвэл гадаадын сургуульд, тэнцэхгүй бол дотоодын дээд сургуульд ордог журам тэр үед үйлчилж байлаа. Гаднаа битүү ногоон сүглэгэр мод, ногоон зүлэгтэй, одоогийн ШУТИС дээр өглөө ирж шалгалтаа өгч байгаа бүх хүүхдүүд бужигналдсаар орой л харина. Шалгалтаа өгч тэнцэхэд дээд боловсролын хороон дээр очиж бичиг өгч тэндээс гадаад худалдааны яаманд очих томилолт авснаар гадаадад сурах эрх маань сая л нэг баталгаажиж байсан минь өчигдөр мэт сэтгэлд тод үлджээ. Ингээд Иркутск хотын Их сургуулийн хэлний бэлтгэлд 1 жил суралцаад "Алтан Москва"-г зорьсон. Хэдий тухайн цаг үедээ орос хэлний шалгалт өгөөд, аминдаа тэнцээд явж байсан ч яг бэлтгэлд хичээлдээ ороход Орос багшийн яриаг ойлгох юм байхгүй чих дүлий хүн шиг л байсан. Харин хотын хүүхдүүд бол хөдөөний маниасаа шал өөр байсан. Тэр үеийн бид чинь үүрэг хариуцлага өндөртэй, өөрийн болон эх орны нэр төрийг өндөрт өргөж, сайн сурах хатуу даалгавартай хүүхдүүд байсан. Хичээлээ тараад л номын санд сууж, хичээл даалгавараа хийгээд заримыг нь мааний үсэг шиг цээжлээд их л чармайсны дүнд хагас жил болоход бага багаар чихний бөглөөс гарч зүгширч байж билээ. Эхний жил гэрээ санах гэдэг мөн ч өндөр даваа байсан. Хөдөө гэррүүгээ явуулсан захианд хариу бараг ирэхгүй. Тэр үед надад захиа явуулна гэдэг сумын төврүү шогшиж явах завтай хүн ховор ш дээ. За сумын холбоон дээр ирээд ярина гэвэл бүүр үлгэр. Хотод байдаг ах дүүс найз нөхөд за бараг л таньдаг хүн бүрт захиа бичдэг байсан санагдана. 1975 он бол онцгой жил байсан гэж би дүгнэдэг. ЧУЛУУНЫ ЭРДЭНЭЧИМЭГ
– 233 – Монголчууд Яагаад гэхээр яг тэр онд урьд нь болон дараа жилүүдэд нь ч ирээгүй олон гадаадын хуваарь ирж, Оросод төдийгүй Европын орнуудын их дээд сургуулиудад суралцсан. Үүнийг батлах мэт 1976 онд Г.В.Плехановын сургуульд ордог жил манай сургуульд маш олон хүүхдүүд шинээр очсон. Эрхүү хотын хэлний бэлтгэлд хамт суралцсан хүүхдүүдээс Х.Бямбасүрэн, Оюунбилэг, Ц.Түмэннасан, А.Мягмарсүрэн, З.Үрчгээ, П.Баасансүрэн, Б.Чулуунбаатар (агсан), Т.Чимэдцэрэн бид нар Г.В.Плехановын сургуульд хамт очиж билээ. Б.Чулуунбаатар, Т.Чимэдцэрэн бид гурав бол 10 жилийн нэг ангийнхан юм. Харин Байгалмаа, Ж.Оюунцэцэг нар Орос хэлний бэлтгэлгүйгээр бидэнтэй хамт суралцсан юм. Ж.Оюунцэцэг бид хоёр нэг өрөөнд 4 жил цуг амьдарч, сурч төгссөн түүхтэй. Миний бие тухайн үеийн гадаад худалдааны яамны нэр дээр суралцаж төгсөж ирээд яамныхаа Үнэ Коньюктурын институтэд 1980-1981 онд эдийн засагчаар ажиллаад яамны дэргэд 1960 онд байгуулагдсан худалдааны танхимд 1982 оноос орж экспертээр ажилласан. Намайг эксперт болж байхад 10 хуруунд багтах цөөхөн тооны эксперттэй байсан. Энэхүү Худалдааны танхим нь анхны өөрийн бие даасан хуультай, олон нийтийн байгууллага. Монголын Худалдааны танхим одоогийн Монголын Үндэсний Худалдаа аж Үйлдвэрийн танхим болон өргөжиж, олон талт үйл ажиллагаагаа явуулж байна. МҮХАҮТанхимын гол зорилго нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжиж, худалдаа санхүү, үйлдвэрлэлийн орчин үеийн тогтолцоо бий болгох, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд тус дэм үзүүлэх, гишүүдийнхээ болон гадаад дотоодын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, сонирхолыг илэрхийлэн хамгаалах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжиж, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортын чадамжийг нэмэгдүүлэн Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршдог. Төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1990 оноос өмнөх импортын бүх бараа жилийн 4 улирлаар төлөвлөгдөн ирдэг байсан. Танхимын экспертүүд импортоор орж ирж байгаа бүх төрлийн бараа, хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бензин шатахууны тоо, чанар, иж бүрдэлд гадаад худалдааны гэрээний нөхцлийн дагуу 100 хувь магадлан шалгалтыг Улаанбаатар хотод байрладаг 10 гаруй хангамжийн нэгдлүүд, ЗХУ-ын хангамжийн 2 бааз, болон орон нутгийн дамжлага баазууд дээр ийм тооны дутагдал, чанарын зөрчилтэй нөхцөлд экспертын актыг тогтоон нийлүүлэгч болон аль буруутай этгээдүүдэд явуулж, хохирлыг нөхүүлэн улс орныг хохиролгүй болгодог байсан. Экспертизийн акт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Зах зээлийн эдийн засагт шилжих буюу 1990 он хүртэл экспертизийн хэлтэс нь газар болон өргөжиж дотроо 4 товчоотой,
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 234 – 120 гаруй экспертүүдтэйгээр Улаанбаатар төвийн товчоо, Бөөний болон Хүнсний бараа баазын товчоо, Оросын иргэдийн хангамжийн бараа бааз дээрх товчоо, Амгалан дахт ХАА-н хангамжийн нэгдэл болон Оросын цэргийн ангийн хангах бааз дээрх товчоо ажиллаж байсан. Тухайн цаг үеийн зарчимч сайн удирдлагууд, хийж бүтээхийн төлөө зүтгэдэг найз хамт олонтойгоо хөл нийлүүлэн, эксперт, ахлах эксперт төвийн товчоо болон Амгалан дахь ТЗБ дээрх товчооны дарга, Танхимын эдийн засаг, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Гишүүн байгууллагын асуудал эрхэлсэн товчоо, хэлтсийн мөн газрын дарга, зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж явсан. Үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, 2001 онд Гишүүн байгууллагын асуудал эрхэлсэн бие даасан товчоо 300 гишүүнтэй байгуулагдан даргаар нь ажиллаж, 2900 гаруй гишүүдтэй, хэлтэс газар болтол өргөжүүлэн ажилласан. МҮХАҮТанхимын хэлтэс газар бүр нь өөрийн үйл ажиллагааны чиглэлтэй байдаг. Гишүүн байгууллага олон нийттэй харилцах газар нь Гишүүдийн хүрээг өргөжүүлэн, шинээр гишүүн элсүүлэх, гишүүдийн мэдээллийн санг хөтлөх, Гишүүд бизнес эрхлэгчдийг бизнесийн мэдээ мэдээллээр хангах, гадаад дотоодын бизнес эрхлэгчидтэй холбох, хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, гишүүд хоорондын уялдаа холбоог өргөжүүлэх, гишүүдийн дуу хоолойг төр засагт уламжлан, тэдний санаа бодлыг төрийн хууль тогтоомжинд тусгуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, МҮХАҮТанхим төр хувийн хэвшлийн эргэх холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хөхүүлэн дэмжих, шагнаж урамшуулах, гишүүд бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэдэг. Зарим ажлуудаас тоймлон дурьдвал: Эхлэл суурийг нь тавьж анхлан зохион байгуулж байсан одоо жил бүр уламжлал болгон гишүүдийнхээ үйл ажиллагааг тодорхой шалгуураар шалгаруулан дүгнэж, олон нийтэд хүргэж, хөхүүлэн дэмжих шагнаж урамшуулдаг үйл ажиллагааг анх 1997 онд “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж, Оны шилдэг бизнес эрхлэгч нарыг тодруулан шагнадаг Intreprenuer арга хэмжээ 1998 оноос Оны шилдэг бизнес эрхлэгч хатагтай нарыг тодруулан шагнадаг “Iady interprenuer” арга хэмжээ, 2000 оноос жил бүр ТОП 100 аж ахуйн нэгж тодруулдаг арга хэмжээ, МҮХАҮТанхим 40 жилийнхээ ойгоор анхлан бизнес эрхлэгчдийн фестиваль, баяр BIZ FEST 2000 арга хэмжээг алсын хараатай чадварлаг удирдлага, эвсэг хамт олонтойгоо хийж байснаараа бахархаж байдаг. Түүнчлэн хариуцан ажиллаж байсан газрынхаа үйл ажиллагааны хүрээнд мөн анх удаа МҮХАҮТанхимын гишүүдийн” Бизнес лавлах 2002-2005 он “номыг Монгол, Англи, Орос хэлээр” “Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд ба Бизнес эрхлэгчид 1997-2000” номын Монгол, Англи хэлээр эмхэтгэн
– 235 – Монголчууд гаргаж, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодод сурталчлах, олны хүртээл болгох тал дээр амжилттай ажилласан. МҮХАҮТанхим нь гадаад дотоодод зохион байгуулагддаг арга хэмжээ, сургалтанд гишүүдээ өргөнөөр оролцуудагийн хүрээнд анхлан Монгол улсынхаа МИАТ-ын онгоцыг хөлөглөн 1998 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн Казакстан, Кувейт, Турк улсад албан ёсны айлчлал хийхэд дагалдан, танхимын дарга С.Дэмбэрэл тэргүүлэн, би, Х.Болор нарын хамт 30 гаруй аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулан оролцуулж, тухайн орны танхимуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулж байсан. Энэ жишгээр төрийн тэргүүн гадаад оронд айлчлал хийхэд бизнес групп тогтмол дагалдан явдаг болсон. МҮХАҮТанихим нь гадны олон орны Танхимуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд 1998 онд Германы Лейпцик, 2000 онд Унгарын Будапешт хотод байгуулагдсан ОУ-ын үзэсгэлэн, 1995 онд Австрийн Вена хотод “Жижиг дунд үйлдвэрийн менежмент” сэдвээр 1 сарын сургалтанд, 1997 онд Бээжин хотод “Аж ахуйн нэгжийг удирдах, зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх аргачлал” сэдвээр 1 сарын курст, 2003 онд Германы Берлин хотноо “Гадаад худалдааны гэрээ хэлцэл, нөхцөл, менежмент” сэдвээр тус бүрт нь 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг зохион байгуулан хариуцан ахлан оролцуулж, хамт суралцаж байлаа. Үүний зэрэгцээ дотоодын бүх бизнес уулзалтууд, гадаад орны төрийн тэргүүний Монгол улсад хийж буй айлчлалыг дагалдан ирж байгаа бизнес эрхлэгчдийг өөрийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт, семинарыг тогтмол зохион байгуулдаг. Гишүүн байгууллагын асуудал эрхэлсэн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд анхлан энэ бүх ажиллагааны эхлэл суурийг тавьж байсан. Танхимын үйл ажиллагаа өргөжин гадаад харилцааны газар, Үзэсгэлэн яармагийн газар, сургалт судалгааны академи гэх мэт 10 гаруй газар хэлтэстэй, өнөр өтгөн айл болтол нь 35 жил ажилласандаа их бахархаж байдаг, сайхан дурсамж минь билээ. МҮХАҮТанхим нь өөрийн хамт олныхоо мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх тал дээр маш их анхаарч ажиллаж ирсэн. Энэ хүрээнд 1984 онд ОХУ-ын Стандартын Хорооны дэргэдэх “Бүтээгдэхүүний чанар, стандартчилал, хэмжил зүйн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын курст, 1999 онд Испаний Мадрид хотын" "Худалдааны танхим"-ын туршлага судлах курст тус тус суралцсан. 1997 онд тэр үеийн танхимын дарга асан Ө.Дорж санаачлан “Байгууллагын хөдөлмөрийн аварга”-аа шалгаруулахад би "Хөдөлмөрийн аварга 1997" болж байсан нь тухайн үед ажиллаж байсан залуучууд бидэнд маш их урам зориг эрч хүч өгч байсан. Дарга маань надад аваргын шагналын хамт өөрөө шүлэг бичин гардуулж байсан нь одоо ч надад хадгалаастай түүхийн нандин дурсамж болон үлдсэн.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 236 – Гавъа шагнал : "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт" медаль, "Засгийн газрын хүндэт жуух", "Худалдаа үйлдвэрин тэргүүний ажилтан" цол тэмдэг. МҮХАҮТ-ын дээд шагнал “Хиймор одон”, Ардын Хувьсгалын 80, 90, 100 жилийн ойн медаль, Худалдааны салбарын 60, 85, 90, 100 жилийн ойн медалиудыг хүртсэн. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлийнхээ ач буянаар миний өдий олон жил сайхан байгууллагад, хамт олонтойгоо хөл нийлүүлэн ажиллаж хөдөлмөрлөж ирсэн нь Г.В.Плехановын сургуулийн багш, эрдэмтдийн минь ачлал билээ. Надад мэргэжил олгож сургасан Г.В.Плехановын нэрэмжит академи, ачлалт багш нартаа талархан мөргөмү би. Ч.Эрдэнэчимэг 2023 оны 12 сарын 26-ны өдөр 1980 оны төгсөгч
– 237 – Монголчууд 1981-1990-ээд онуудад төгсөгч Монголчууд 1. Ринчиннямын Амаржаргал 1981 онд Худалдааны эдийн засагч 2. Пүрэвдагвын Баасансүрэн 1981 онд Аж үйлдвэрийн бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 3. Равдангийн Гэрэл 1981 онд Хүнсний бараа судлаачХудалдааны зохион байгуулагч 4. Рэнцэнгийн Дарьхүү 1981 онд Нийтийн хоолны инженер-технологич 5. Сэнгээгийн Нарангэрэл 1981 онд Нийтийн хоолны инженер-технологич 6. Балданцэрэнгийн Оюунцэцэг 1981 онд Нийтийн хоолны инженер-технологич 7. Уртнасангийн Сарангэрэл 1981 онд Аж үйлдвэрийн бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 8. Далантайн Уртнасан 1981 онд Аж үйлдвэрийн бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 9. Уламбаярын Барсболд 1982 онд Худалдааны эдийн засагч 10. Меймещийн Люба 1982 онд Хүнсний бараа судлаачХудалдааны зохион байгуулагч 11. Чулуунбаатарын Жаргалсайхан 1982 онд Нийтийн хоолны инженер-технологич 12. Дэрэмийн Оюунцэцэг 1982 онд Нийтийн хоолны инженер-технологич 13. Гомбожавын Батгэрэл 1983 онд Худалдааны эдийн засагч 14. Адилбишийн Нармандах 1983 онд Аж үйлдвэрийн бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 15. Загдын Урнаа 1983 онд Бараа судлаач 16. Дамдинсүрэнгийн Цоггэрэл 1983 онд Аж үйлдвэрийн бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 17. Лувсандашийн Дашдорж 1984 онд худалдааны эдийн засагч 18. Чулуунбатын Отгондэмбэрэл 1984 онд Хүнсний бараа судлаач-Худалдааны зохион байгуулагч 19. Гүнсэнгийн Энх-Ариунаа 1984 онд Худалдааны эдийн засагч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 238 –
– 239 – Монголчууд "Плешка" хочтой манай сургуулийн албан ёсны нэр нь Российский экономический университет имени Г.В.Плеханова бөгөөд "Плешка" гэдэг нь Г.В.Плехановыг “өхөөрдсөн” нэр мэт боловч, сургуулийн албан ёсны нэрийг товчилсон утгатай юм. Манай сургууль 1907 онд анх Москвагийн худалдааны (арилжааны) институт, 1919 оноос К.Марксын нэрэмжит Москвагийн улс ардын аж ахуйн институт буюу миний үеийнхэн сайн мэдэх МИНХ товчлол буй болсон бөгөөд ахуйн хүрээнд мөн нархоз гэж нэрлэгдэж байсан юм. Тухайн үед К.Маркс, Ф.Энгельсын нэрэмжит олон сургууль байсан бөгөөд заримдаа андуурал үүсдэг байсан учраас 1924 оноос Г.В.Плехановын нэрэмжит болсон түүхтэй бөгөөд 1991 онд Оросын эдийн засгийн академи, 2010 онд Оросын эдийн засгийн их сургууль гэж нэрээ өөрчилсөн ч Г.В. Плехановын нэрэмжит хэвээр байгаа билээ. Тус сургуулийн ахмад төгсөгч Төв аймгийн Б.Гэрэлмаа гуай Г.В.Плеханов гэж хэн байсан талаар танилцуулга бичээд энэ номондоо оруулбал зүйтэй юм аа гэж “хүсэлт хэлбэрээр илэрхийлсэн даалгавар” өгсөн тул Г.В.Плехановын тухай өөрийн уншсан хэмжээнд нуршин бичлээ. Г.В.Плеханов гэдэг энэ хүний тухай зөндөө ном бүтээл, судалгаа байдаг бөгөөд тэр бүгдийг энд давтах шаардлагагүй. Гэсэн хэдий ч миний ой тойнд үлдсэн зарим нэгэн санаагаа сийрүүлэх гэж оролдов. Г.В.Плехановын албан ёсны титул нь онолч, философч, марксист гэж бичигддэг бөгөөд В.И.Ленин түүнийг “Оросын марксизмын эцэг” гэж нэрлэж түүний бүх зохиол бүтээлийг заавал унших хэрэгтэй, учир нь марксизмын талаар түүний бүтээлээс давж гарах зүйл үгүй гэж бичсэн байдаг. “Марксизмыг түүнээс илүү ойлгосон хүн Оросод байхгүй” гэж Ф.Энгельс бичсэн байдаг. РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 240 – Энэ хүний амьдралыг сонирхоод байхад түүнийг нийтлэлч, орчуулагч, улс төрч, эдийн засагч, хувьсгалч, уран зохиолын шүүмжлэгч, эрдэм дэлгэрүүлэгч гэж үзэж болно. Би хувьдаа энэ хүнийг бас гуманист гэж тодотгомоор санагддаг. Учир нь 37 жил европд цагаачлахдаа европын гуманизмын философ, соёлд гүнзгий автагдсан хийгээд “Люди ... ищут пути на небо по той простой причине, что оны сбились с дороги на земле” гэж бичихдээ өөрийн үүсгэн байгуулсан социал-демократ нам, хөдөлгөөнөөс зай барьж, холдож эхэлсэн юм. Алан хядлагаар эхлэн улмаар дарангуйлалд хөтөлсөн Октябрын хувьсгалыг Г.В.Плеханов дэмжээгүйгээр барахгүй зөвлөлт засагт таагүй ханддаг байсаар 1918 онд нас барсан юм. Төрийн эрхийг нэг анги, нэг нам булаан авах нь тун ч гунигтай үр дагавартай гэдгийг анхааруулаад “Торжество ленинской тактики принесёт с собой такую гибельную, такую страшную экономическую разруху, что весьма значительное большинство населения страны повернётся спиной к революционерам” гэж бичиж байсан нь ЗХУ түүхэнд илэрсэн, сургамжтай үйл явдал байсан юм. «К вопросу о роли личности в истории» зохиолдоо Плеханов нийгмийн харилцаа нь өөрийн гэсэн логиктой бөгөөд тэр нь хүмүүсийн бодол санаа, үйл хөдлөлийг тодорхойлно. Харин нийгмийн харилцааны хөгжлийн зүг чиг, хандлагыг таамаглаж буй бол хүмүүсийн бодол санаа, зан үйл аль чиглэлд өөрчлөгдөхийг мэдэх боломжтой учраас түүнд нөлөөлөх боломжтой. Тиймээс тодорхой утгаар бид түүхийг тодорхойлж чадна, түүнийг бүтээлцэх нь “открыто для всех, имеющих очи, чтобы видеть, уши, чтобы слышать, и сердце, чтобы любить своих ближних. Понятие великий есть понятие относительное. В нравственном смысле велик каждый, кто, по евангельскому выражению, «полагает душу свою за други своя»” гэж байсан юм. Г.В. Плеханов гэдэг хүн яг ингэж л түүхийг ойлгож, бүтээж байсан билээ. Миний хувьд, ертөнцийг шүүмжит сэтгэлгээгээр харах, тухайн үедээ диссидент агуулгатай гэмээр олон сайхан эрдэмтэн багш нарын лекцийг сонсож; гадаадын олон сайхан залуустай учран “Төмөр хана” -ны цаана амьдрал ямар байдгийг мэдэрч, цоглог, дайчин олон сайхан Монголчуудтай нэг дор, нэгэн бүл болон амьдарч байсан оюутан цагаа эргэн дурсах хичнээн сайхан болохыг жил ирэх тутам мэдэрч байдаг билээ. 1981 оны төгсөгч Р.Амаржаргал (Монгол Улсын 21 дэх Ерөнхий Сайд, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D))
– 241 – Монголчууд ПҮРЭВДАГВЫН БААСАНСҮРЭН Улаанбаатар хотын 24-р дунд сургуулийг 1975 онд төгсч, 1975- 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хэлний бэлтгэл, 1976- 1981 онуудад Москва хотноо Плехановын нэрэмжит УАААДээд Сургуульд Аж үйлдвэрийн бараа судлалын факультет, 2003-2005 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бараа судлагч, эдийн засагч мэргэжилтэй. УБ хотын худалдаа удирдах газарт мэргэжилтэн, “Мах маркет” ХХК-д санхүүгийн захирлаар тус тус ажилласан. П.Баасансүрэн Зүүн гар талаас: У.Сарангэрэл, П.Баасансүрэн
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 242 – Би 1976 онд Улаанбаатар хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөөд элсэлтийн шалгалтаар авсан оноогоороо гадаадын их дээд сургуульд сурах эрх олж авч билээ. Тэр жилдээ Эрхүү хотын Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаад 1977 онд Г.В.Плехановын нэрэмжит УАААДСургуульд хувиарлагдан очиж байлаа. Миний үндсэн мэргэжил Хүнсний бараа судлал. Хичээл маань хими биологийн суурь боловсрол олгож, хүнсний барааны төрөл бүрийн лабораторид шинжлэн судалдаг техникийн шинжлэх ухааны тэнхим гэж яригддаг байв. Шинэ оюутан бид ямар сургуульд, ямар мэргэжил олж авах гэж байгаагаа сайн ойлгохгүй, баахан химийн хичээлүүд, хүнсний барааны түүхий эдийг бүлэг бүлгээр нь задалж судалдаг, лабораторийн ажлуудад даруулсаар байтал нэг л мэдэхэд улирлын шалгалт болчихсон байж билээ. Олон төрлийн шалгалт өгөх зэргээр эхний жил маш хүнд байсан санагддаг. Гэтэл эдийн засгийн тэнхимийн оюутнууд 3-4 шалгалт өгч байхад манай тэнхимийнхэн 5-7 шалгалт өгдөг байлаа. Яагаад ийм ялгаатай байгааг багшаасаа асууж, гомдоллоход багш маань “Энэ мэргэжлээр төгсөгчид Орос орон даяар нэн дутагдалтай байгааг харгалзан 5 жилийн хичээл сургалтын программыг 4 жилд багтаан явуулах шийдвэрийг дээд удирдлагуудаас гаргасан юм. Ийм л учраас та нар илүү олон цаг хичээллэж, илүү олон шалгалт өгөх шаардлагатай болсон юм” гэж тайлбарлаж билээ. РАВДАНГИЙН ГЭРЭЛ
– 243 – Монголчууд Багш нар маань хирэндээ биднийг урамшуулах гэж “Энэ мэргэжлийг эзэмшсэний дараа” та нарын диплом дараах 4 мэргэжлийн ажлыг хийх боломжтой шүү. Үүнд: Бараа судлаач, Эдийн засагч, Химич, Нягтлан бодогч. Ийм л учраас та нар хичээх ёстой гэдэгсэн. Орос оронд бидний дипломын үнэ цэнэ ингэж хүлээн зөвшөөрдөг байсан юм билээ. Манай сургууль Москва хотын төвд байрлалтай, оюутны дотуур байр нь сургуультайгаа бараг л залгаа шахуу байрладаг, хэдэн мянган оюутантай, олон үндэстэн, гадаадын олон улс гүрнээс оюутнууд ирж суралцдаг, олон улсад нэр алдартай сургууль байлаа. Эрдмийн зэрэг горилсон олон зуун эрдэмтэд бас суралцдаг байсан. Олон улс орны ирээдүйн удирдагчид энэ л сургуулийн төгсөгчдийн дундаас төрсөн. Монгол улсын олон сайд дарга нар бүр Ерөнхий сайд нь хүртэл энэ л сургуулийн төгсөгчдөөс төрж гарсан нь энэ сургуулийн чансааны илэрхийлэл гэж би боддог. Өнгөрсөн 30 жилийн дундуур социализмын үед олгогдсон дипломыг орчин цагийн дипломтой дүйцүүлэх ажил өрнөж, дотоодын их, дээд сургуулиудад төгсөгчид дипломоо солиулж “Баклавар” зэрэгтэй гэж солиулж байж билээ. Би ч бусдыг дагалдан ОХУ-ын дипломыг дүйцүүлнэ гэсэн зарлалын дагуу холбогдох газартай холбогдож өөрийнхөө сургуулийн нэрийг хэлэхэд тэд “Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-н дипломыг дүйцүүлэх шаардлагагүй, ОХУ-ын дээд боловсролын хорооноос гаргасан жагсаалтын дагуу танай Г.В.Плехановын нэрэмжит УАААДСургуулийн диплом нь шууд магистрийн зэргээр тооцогдоно” гэж хэлэхийг сонсоод сургуулиараа бахархах сайхан сэтгэгдэл төрж билээ. Оюутан цагийн амьдрал хөгжилтэй, бас сайхан. Стипенд сард 60 рубль авна. Үүнээс байр, цахилгаан, ус, газын төлбөр нийлээд 1 рубль 98 копеек суутгагддаг байсан. Бид бүгд л 58 рубль 02 копеек гар дээрээ бэлнээр авна. Тэр л мөнгөөрөө хоол, хүнс, ойр зуурын хэрэгцээт зүйлсээ хангалттай цуглуулчихна. Оюутнууд хэд хэдээрээ мөнгөө нийлүүлээд хоолны материалаа авч бэлдээд хоол хийж идэцгээнэ. Нийслэл Москва хот маань (баатар хот), бас улсын нийслэл болохоор Орос орны хамгийн өндөр зэрэглэлийн хоол хүнсний хангамжтай, байгалын үзэсгэлэнтэй гоё газар байлаа. Монгол оюутнууд жил бүрийн 11 сарын 26-ны өдөр буюу улс тунхагласны баярын өдрийг их өргөн тэмдэглэж, урлагийн авъяаснууд нь концерт тоглож, тамирчин оюутнууд нь төрөл бүрийн биеийн тамирын тэмцээн уралдаанд өрсөлдөн тэмцэлддэг байж билээ. Улсын наадмын өдрүүд зуны амралтын үед тохиолддог учраас дээрх баярыг бид эх орондоо байгаа хүмүүсийг бодвол илүү өргөнөөр, сүр дуулиантай тэмдэглэдэг байсан бизээ. Шинэ жилийг Орос орон даяар нижгэр тэмдэглэдэг байхад оюутнууд бид төрөл бүрийн хоол унд бэлдэж, гоёж гангалж байгаад оюутны дотуур байранд зохион байгуулагддаг “Диско” бүжигт их ордог
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 244 – байлаа. Зарим оюутнууд шалгалтаа өгчихөөд чөлөөтэй баярлаж байхад зарим нь маргааш нөгөөдөр шалгалттай гээд хичээлээ давтаж суугаад өнгөрөөдөг ч тал бас байдаг л байсан. Ажин түжин оюутны амьдрал хоромхон зуур мэт хурдан өнгөрч нэг мэдэхэд 1981 онд дипломоо гардаж аваад эх орондоо буцаж ирэв. Би ХБЯамны захиалгаар суралцсан болохоор Улаанбаатар хотын Худалдаа удирдах газрын мэргэжилтэн болов. Би ингэж худалдааны 1-р контор, ХИД 1, ХИД 2-н захиргаанд худалдаа эрхэлсэн орлогч дарга, Худалдаа хоолны Ерөнхий компани “Улаанбаатар импекс” ХХКомпанид биржийн маслер, чөлөөт брокероор ажиллаж байгаад 1995 оноос хойш хувийн секторт ажиллаж эхэлсэн. 2000-аад оны үеэс эхлэн барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ажилласан бөгөөд 40 шахам жил улс эх орондоо хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд 2 салбарын аж ахуйн байгууллагуудын ажлыг гардаж явахад Г.В.Плехановын сургуулиас надад олгосон суурь мэргэжил, боловсрол намайг үргэлж түшиж, дэмжиж байсан гэж боддог. Одоогийнхоор бол насан туршийн ивээн тэтгэгч шиг миний амьдралд нөлөөлдөг байсан гэж боддог. Хатуу чанга шаардлагатай, нягт нямбай ажиллах заавартай, манай факультетийн тэр олон лабораториор Орос эрдэмтэн багш нар маань биднийг бараг л шавь сургалтанд хамруулж байж дээ гэж өнөөдөр бодогдож байна. Оюутан байх үедээ ямар сургуульд сурч байгаагаа сайн ойлгож, үнэлж мэддэггүй л байсандаа. 1987 онд би гэр бүлийн хүнтэйгээ Унгар улсад амрах боллоо. Замдаа Москвад түр саатаж, манай нөхрийн коллег болох Бүх Холбоотын Үйлдвэрчний Холбооны гадаад харилцааны ажилтан оройн зоогийн үеэр орчуулагчтайгаар над руу хандаж ярих үед нь би түүний асуусан асуултуудад Оросоор хариулсан юм. Гэтэл тэр хүн “Та яаж Орос хэл сурсан юм бэ?” гэхэд нь “Би Г.В.Плехановын нэрэмжит дээд сургуулийг төгсөгч” гэхэд тэр хүн уулга алдаж “Та чинь их өндөр боловсролтой хүн юм байна . Миний эхнэр бас тэр сургуулийг төгссөн комсорг байсан. Надежда Иванова гэдэг хүн” гэлээ. Ингэж л би анх удаа ямар нэр хүндтэй сургуулийг төгссөн юм бэ гэдгийгээ ойлгож авч билээ. Хожим 1990-ээд он гарч Орос оронд хүнд хэцүү жилүүд нүүрлэхэд Г.В.Плехановын нэрэмжит дээд сургуулийн дипломтой хүнийг тэргүүн ээлжинд ажилд авдаг, цалин нь хамгийн багадаа (дадлагажих хугацаагүйгээр) шууд 1200 доллараас эхлээд дээш өндөр болдгийг сонсоод ямар нэр хүндтэй, агуу сургуулийг би төгссөн юм бэ? гэсэн бахархах сэтгэгдэл төрж байлаа. Тэр үеийн дундаж сэхээтний цалинтай харьцуулбал энэ нь нэн өндөр цалинд тооцогдож байсан. Тэр үед урлаг соёлын томчууд ажилгүй болж, хотын гудамжинд бараа зардаг болчихсон байсан үе шүү дээ. Манай мэргэжлээр цөөн хүн төгсөж байсан бөгөөд бидний
– 245 – Монголчууд эзэмшсэн нарийн мэргэжлийг ашиглах ганц ч сайн лабораториийг Монгол улсад өнөөг хүртэл байгуулагдаагүй байгаа нь харамсалтай санагддаг. Хүнсний эксперт хэмээх нэртэй болсон манай мэргэжлээр Д.Нармандах ах, С.Эрдэнэсүрэн эгч, Х.Чимгээ, З.Үрчгээ, Т.Энхтуяа, Н.Ганчимэг, С.Хүрэлчулуун, Ц.Орхон, А.Мягмарсүрэн, Г.Батгэрэл бид хэд 1970-1980 ондуудад тус сургуулийг төгссөн. Өнөөдөр бүгд л дор бүртээ хариуцлагатай ажил хийж, эх орондоо баялаг бүтээж явсан хүмүүс. Бараг л 100 жил Монгол улсын тэргүүн эгнээний сэхээтнүүдийг бэлтгэж өгсөн Г.В.Плехановын сургуулийн эрдэмтэн багш, профессорууддаа үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Миний охин Ч.Халиунаа Улаанбаатар хотод Г.В.Плехановын нэрэмжит филиал сургуулийн дэргэдэх лицейг дүүргэсэн тэргүүний сурагч байсан билээ. Тэгэхээр лав манай гэр бүлийн хоёр үе нь Плехановчууд юм байна. 1981 оны төгсөгч Р.Гэрэл
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 246 – РЭНЦЭНГИЙН ДАРЬХҮҮ 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд Худалдааны техникумыг "Онц" төгсөөд Эрхүү хотын хэлний бэлтгэлд 1 жил, Москвагийн УАААДС-ийн Технологийн факультетад орж 5 жил суралцаж "Нийтийн хоолны инженер-технологич, зохион байгуулалт"- ын мэргэжил эзэмшсэн. Худалдаа, бэлтгэлийн яамны нэр дээр суралцсан тул багшлах томилолт авч Улаанбаатар хотын Худалдааны Техникумын Нийтийн хоолны тэнхимд багшаар ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү 1981-2016 онд Худалдааны Техникум, Зах зээлийн коллеж, Технологийн дээд сургуульд тасралтгүй 40 жил багш, тэнхимийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, дэд захирлаар ажилласан. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт идэвх зүтгэл, санаачлага гарган ажиллаж, удирдлагын болон мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлсээр докторын зэргийг хамгаалж, профессор цолыг хүртсэн. Мэргэжлийн боловсролын чиглэлээр сурах бичиг гарын авлага, ном, сурах бичгийн боовсруулсан нь одоог сургалтанд хэрэглэгдэж, сургалтын үнэтэй материал болсоор ирлээ. Одоо олон арван шавь нь багшийнхаа мэргэжлийг өвлөж эх орныхоо өнцөг булан бүрт тогооч, инженер-технологич, мэргэжилтэн, судлаач, менежер, багш, дарга-удирдагчаар ажиллаж байна. С.Нарангэрэлийн хувийн архиваас:
– 247 – Монголчууд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуулийг төгсч тус сургуулийн Технологийн факультетэд суралцаж, 1981 онд Нийтийн хоолны инженертехнологич, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Нийтийн хоолны удирдах газарт Нийтийн хоолны хэлтсийн дарга, Октябрь, Найрамдал, Ажилчны районы Нийтийн хоолны трестийн ерөнхий инженер, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Хүнс, ХАА, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын ахлах байцаагч, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн их сургуульд салбарын дэд захирал, багш, Монголын тогооч нарын Холбооны дэд ерөнхийлөгч зэрэг албуудыг хашиж 43 дахь жилдээ ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа хоолны жор технологийг боловсронгуй болгох, хоолны газруудын стандартыг боловсруулж хэрэгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн ур чадвараа дайчлан, нийтийн хоолны салбарт тодорхой хувь нэмрийг оруулсан ажил хөдөлмөрийн амжилтаа төр засгаараа үнэлүүлж, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв Хорооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Худалдааны 80, 90, 100 жилийн ойн медаль, “7, 8-р таван жилийн гавшгайч”, “Худалдааны тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”- гоор шагнагдсан юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний салбарын чиглэлээр судалгааны ажил хийж 2005 онд ОХУ-д “Монгол улсын СЭНГЭЭГИЙН НАРАНГЭРЭЛ
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 248 – эдийн засгийн тогтвортой нөхцөл дэхь хүнсний аюулгүй байдал” сэдвээр эдийн засгийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан билээ. Москвад очсон анхны өдрийн дурсамж Дунд сургуулийг төгсч, сурлага сайтайчуудын нэгэн байсан болохоороо хуваарь авах дараалалд дээгүүр орж ЗХУ-д “Нийтийн хоолны инженер-технологи” гэсэн ангийн хуваарийг авлаа. Энэ бол 1975 оны 6 сар. Улаанбаатар хотод очиж математик, хими, Орос хэлний шалгалтанд орж, хуваариа бататгав. (ХБЯ-ны нэр дээр). Ингээд Эрхүү хотын Улсын Их сургуулийн Орос хэлний бэлтгэл ангид явсан юм. Хэлний бэлтгэл ангиа төгсөөд ХБЯ дээр очиж Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуульд суралцах болсноо мэдэж билээ. Улаанбаатар-Москвагийн галт тэргээр 5 хоног аялж 1976 оны намрын зэвэргэндүү өдөр алтан Москвад хөл тавьсан анхны өдрийнхөө сэтгэгдлийг санаж энэ талаар хэдэн бяцхан дурсамж оруулахаар шийдлээ. Одоогийнхоор ОХУ-ын нийслэл (Биднийг сурч байх тэр үед Зөвлөлт Холбоот Улс гэдэг байсан), хожим сонсоход Москва хотод Монголчууд байтугай бусад муж, нутгийн Оросууд ч ирж чаддаггүй байсан юм билээ. ОХУ-ын сайтад тавьсан мэдээнээс үзэхэд одоо бараг 13 сая орчим оршин суугчидтай, Москва голын эрэгт байрласан, дэлхийд эхний 10-т ордог томоохон хот юм билээ. Одоо Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэр бумтныхаа тоогоор тэргүүлдэг. 2007 оны байдлаар амьжиргааны хамгийн өндөр өртөгтэй хотод 2 дахь жилдээ шалгарч байжээ. Москва хот нь маш нарийн зохион байгуулалттай, тээврийн үйлчилгээтэй бөгөөд үүний дотроос уран барилга, зургаараа алдартай, дэлхийд хамгийн их ачаалалтай метротойгоороо алдартай. Дэлхийн гайхамшигт байгууламжуудын нэг болох ОХУ-ын нийслэл Москва хот дахь Кремлийн тухай товч мэдээлэл оруулмаар санагдав. Кремль гэдэг нь “Хэрэм” гэх Монгол үгнээс үүдэлтэй гэж судлаачид үздэг гэнэ. Тус байгууламж нь дундад зуунаас өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн хамгийн том цогцолбор юм. 27,7 га газрыг эзэгнэсэн, Москвагийн Кремлийн хэрмэн хананы нийт урт нь 2235 метр, хананых нь зузаан 3,5-6,5 метр, өндөр нь 5-19 метр, дөрвөн үндсэн хаалгатай, хана дагуу 20 цамхагтай, хамгийн өндөр цамхаг нь 80 метр өндөртэй. Спаскийн цамхаг нь гол ёслолын хаалга., Москвагийн кремлийг 1482-1495 оны хооронд баригдаж дууссан гэж үздэг юм билээ. Харин миний суралцахаар очсон Г.В.Плехановын нэрэмжит УАААДС нь (Одоо улсын Их сургууль болсон) Москва хотын төвд оршдог, дуртай хүн нь элсэж чаддаггүй, тухайн үеийн оюутнуудын ярьдгаар бол энэхүү сургуульд оюутан болох нь “Мөрөөдөл” маань
– 249 – Монголчууд байж билээ гэж гэж ярихыг олонтоо сонсож байлаа. Тус Их сургууль нь тус улсын анхны бөгөөд тэргүүлэх их сургуулиудын нэг л дээ. 1976 оны намар Улаанбаатар-Москвагийн чиглэлийн галт тэргэнд суугаад хөдөлсөн агшин санаанд тодхон байсаар байдаг юм. Одоогийн хэллэгээр бол ёстой “Мөрөөдөл биелдэг юм” гэдэг нэвтрүүлэг шиг байж дээ. Бидний суусан галт тэрэг Москвад цагаасаа хоцорч очсон юм. (Олон хоног явдаг учраас холын замд цагаасаа хоцрох тохиолдол гардаг байсан). ЭСЯ-ны ажилтан автобустай ирж тосч аваад хичээлийн 4-р корпуст буулгаад явлаа. Бид яахаа мэдэхгүй хэсэг зуур зогслоо. Алсын аянаас ирсэн чемодан савтайгаа, олон оюутан хэлхсэн хичээлийн байрны коридорт хэсэг хугацаанд зогссон маань их ичгэвтэр санагдаж байлаа. Өөрөөр зохицуулах арга байгаагүй бололтой. Гадаад оюутнуудыг зохицуулдаг хүмүүс, хуучин оюутнууд оюутны дотуур байр руу чиглүүлснээр бид ул. Зацепа 43а хэмээн нэрлэгдэх (залуу насны минь дурсамж болон үлдсэн гудамж, байшин) оюутны дотуур байрандаа ирж билээ. Подвальд байрлах “Комедант” гэсэн өрөөнөөс цагаан хэрэглэл тарааж өгдөг Орос авгай нилээд ааширхаг. Түүнээс ор дэрний цагаан хэрэглэлийг авснаар би 6 дугаар давхарт байрлах өрөөндөө орж билээ. Сүүлдээ комендантдаа “Вьетнам гавар” өгснөөс хойш сүрхий дотноссон. Миний орсон өрөөнд 3-р курсын Л.Чанцалдулам эгч (хожим Хэнтий аймгийн ХБУГазарт нийтийн хоолны мэргэжилтэн болсон), хоёр Орос охин байсан. Галя гэдэг “Эдийн засгийн ангийн” охинтой олон жил харилцаатай байсандаа. Галя маань төгсөөд төрөлх хот Киров хотод ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тэр жил 20 шахам оюутан (охид голдуу) ирснээс Технологийн факультетийн Р.Дарьхүү, Б.Оюунцэцэг, Т.Чимэдцэрэн, Н.Цэрэндолгор, Бараа судлалын З.Үрчгээ, П.Баасансүрэн, Х.Бямбасүрэн, А.Мягмарсүрэн, Эдийн засгийн Ц.Түмэннасан бид Эрхүүгийн Их сургуулийн бэлтгэлээс мөн бэлтгэлд суугаагүй хүүхдүүд ч ирсэн . Волгоградын бэлтгэл төгссөн Б.Оюунцэцэг маань өмнө жил Москвагаар дайраад явсан. Метронд сууж үзсэн гэх мэт давуу талуудтай, их зоримог шийдэмгий охин тул ирсэн оройгоо метронд сууж, Улаан талбай руу явах санаачлага гаргаж, бид нар дэмжиж, Кремлийн цаг дуугарч, харуул солигдохыг харахаар явлаа. Метроны “Добрынинская” станцаас суугаад метроныхоо маршрутыг хараад төдөлгүй учрыг олж хөдөлцгөөсөн. Удалгүй Улаан талбайд санасан ёсоороо л ирлээ. Москвагийн алдартай гэгдэх “Эскимо”, мороженное (Шоколадтай зайрмаг л даа), авч идлээ. Плошадь Ногинад байдаг Цэргийн академийн хэдэн ах нартай таарлаа. Тэд “Хүйтэн зайрмаг идэхэд хоолой нь өвдөх вий” гэж сануулав. Дараа өдрөөс нь хичээлдээ гүйж эхэлсэндээ. Гэвч сургууль олон корпустай, том сургууль тул андуурч, будилж, хичээлээс хоцрох
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 250 – Арын эгнээнд Зүүн гараас Р.Дарьхүү, Н.Цэрэндолгор, Т.Чимэдцэрэн, Урд эгнээнд зүүн гараас Б.Оюунцэцэг, С.Нарангэрэл бол юу ч биш. Гадаад хэлний тэнхим дээр очиж зовлон жаргалаа хуваалцдаг хүн бол манай манай Орос хэлний багш Кочеткова гэдэг саарал, цэнхэр үстэй эмэгтэй байсан. Багштайгаа нарийн ойлголцоход бэрхшээлтэй байсан ч Орос хэлний хичээл дээр нэг цаг ярианы дадлага ордог байлаа. Өдөрт болсон үйл явдлын талаар ярилцахаас хичээл маань эхэлдэг байсан. Өөр ямарч хэлээр хэлээд ойлгохгүй тул Орос хэлийг гарцаагүй сурах хэрэгцээ, тулгарч байсан шүү. Технологийн факультетэд Балдансүрэнгийн Оюунцэцэг, Рэнцэгийн Дарьхүү, Норовын Цэрэндолгор, Туулайн Чимэдцэрэн бид тавуул нэг групт байлаа. Технологийн 511-р групп гэж нэрлэгдэж эхлээд 512, 513, 514, 515 групп гээд дуусгасан юм. Сэнгээгийн Нарангэрэл (Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жил), Рэнцэгийн Дарьхүү (Xудалдааны техникум), Туулайн Чимэдцэрэн (Увс аймгийн Улаангом хотын 10 жил), Балданцэрэнгийн Оюунцэцэг (Налайх хотын 10 жил), Норовын Цэрэндолгор (Нийслэлийн 10 жилийн 3 дугаар сургуулийг) бүгд "Онц" төгсч ирсэн охид байсан. Бид Москва хотын алдартай том Ресторан, Комбинат "Питания"-д дадлага хийж, маш их юмыг сурсан. 1981 онд сургуулиа төгсч Нийтийн хоолны инженер-технологич гэдэг нэр хүндтэй мэргэжлийг эзэмшиж, насан туршийн минь бахархал болсоор яваа юм даа. 1981 оны төгсөгч Доктор (Ph.D). профессор С.Нарангэрэл