The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Г.В.Плехановын нэрэмжит
Оросын Эдийн Засгийн Их сургуульд
Монгол залуусыг сургаж эхэлсний
95 жилийн ойд зориулан бүтээв.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by You Know, 2024-06-03 00:15:46

ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД

Г.В.Плехановын нэрэмжит
Оросын Эдийн Засгийн Их сургуульд
Монгол залуусыг сургаж эхэлсний
95 жилийн ойд зориулан бүтээв.

– 151 – Монголчууд ЗХУ дахь манай улсын Элчин сайдын яамны хэдэн ажилтнууд ирж сахилгын алдаа гаргасан оюутан Д.Мижиддоржийн гаргасан алдааны талаар танилцуулаад, түүнийг сургуулиас хөөх тухай сүртэй яриаг өрнүүлэв. Д.Мижиддорж ажиллаж байгаад ирсэн болохоор биднийг бодвол арай нас ахимаг байсан. Тэрээр өөрийнхөө бурууг хүлээж, хэрвээ сургуулиас хөөгдчихвөл эхнэр, хэдэн хүүхдүүд, албан газрынхаа хүмүүсийн нүүрийг яаж харах билээ гэж хэлээд енгэнэтэл уйлахыг хараад бидний ч сэтгэл их өвдсөн. Хэдийгээр Мижиддоржийн буруу ч гэсэн өөгүй хүн гэж байхгүй, нэг удаа уучлалт үзүүлж яагаад болохгүй гэж гэсэн санаагаар хэд хэдэн оюутнууд босч үгээ хэлж, нилээд хэлэлцсэний эцэст тэнд байсан оюутнуудын ихэнх нь батлан даалт гаргаж түүнийг сургуульдаа авч үлдэж билээ. Нэг удаа Элчин сайдын яамнаас ажилтан Ө.Балчиндорж гэдэг хүн ирж, биднийг цуглуулж баахан сургаал айлдлаа. Эцэст нь танай сургуулийнхан гадуур их явж байгаа биздээ? Яриад бай гэж нилээн зандруухан хэллээ. Ерөнхий эдийн засгийн тэнхимийн (ОЭФ) Б.Түмэн босоод “Гадуур явалгүй яах вэ? хүнсээ цуглуулах гэж дэлгүүр орно, хичээлдээ суух гэж сургууль орно. Зөндөөн л гарна” гэхэд Балчиндорж гуай “Чи яасан том үгтэй нөхөр вэ? гэж зандарснаа, удахгүй өвлийн шалгалт эхэлнэ . Чи шалгалтаа ямар дүнтэй өгнө гэж бодож байна? гэж асуухад, Б.Түмэн: Ямар өгдөг юм. Онц л өгнө, сайн л өгнө, оюутан хүний үүрэг ийм л биздээ.” гэж хариуллаа. Тэр өвлийн шалгалт дууссаны дараахан Элчингийн ажилтан Балчиндорж тэргүүтэй хоёр, гурван хүн манай сургууль дээр дахин ирж оюутан биднийг цуглуулснаа “Түмэн бос, чи шалгалтаа яаж өгөв?” гэж асуухад Түмэн “Гурван шалгалтын 2-ыг нь онц, нэгийг нь сайн өгсөн” гэхэд тэд өөр ч юм ярьсангүй. Хурал төдхөн өндөрлөсөн. Хэлсэн үгэндээ эзэн болсон Г.В.Плехановынхон дээр элчингийн ажилтнууд түүнээс хойш тэр бүр ирэхээ больсон санагдана. Б.Түмэн маань үнэхээр чадалтай, сурлага сайтай оюутан байсан. 70-80- аад оны Плехановын оюутнууд дотроос хамгийн анх 1989 онд дэд докторын, 1996 онд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж сургуулиа бас хамт суралцагч биднийгээ их баярлуулсан. Мөн Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Эдийн засгийн зөвлөх”-өөр, дараа нь тамгын газрын даргаар сонгогдон ажиллахад нь бид бүхэн Б.Түмэнгээрээ мөн ч их бахархаж билээ. Миний бие 3-р курс төгссөний дараа зуны амралтын хугацаанд Хар далайн эрэг дээрхи “Буревестник 2” олон улсын оюутнуудын амралтанд амарсан маань бас л нэг мартагдашгүй дурсамж үлдээсэн. Амралтын путевк олж өгөхийг хүссэн хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд гаргаснаар 50 рубль төлж 30 хоног амрах эрхийн бичгийг авч билээ.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 152 – Мосва хотоос элекричкээр уг амралт руу явах үед вокзал дээр Вьетнам найз охин Там маань намайг үдэж өгөхдөө “Пляжин дээр энэ чамд маш их хэрэг болно” гэж хэлээд том хүрээтэй сийрсэн малгай бэлэглэж билээ. Тус амралтанд би шөнийн 01 цагийн үед очиход хар далайн эрэг орчмын олон амралтуудын төлөөллийн хүмүүс ирчихсэн өөр өөрсдийн амрагчдыг нэрээр нь дуудаж угтаж авав. Тэр шөнө “Буревестник-2” амралтанд шинээр ганцхан би очсон. Угтагч Орос залуу миний чемоданыг бариад, намайг дагуулан хар далайн эргээр бараг хагас цаг хиртэй алхалсаар амралтын захиргаанд хүргэж өгөв. Далай үзээгүй надад далайн давалгаа нь хойно хойноосоо давалгаалж, давалгааны түрлэгийн дуу чимээ нь их сүрлэг, аймаар, гайхмаар сэтгэгдлийг төрүүлж билээ. “Буревестник-2” амралтанд тэр сард надаас өөр Монгол хүн амраагүй. Амралтын захиргаанаас амрагчдын дунд байсхийгээд л янз бүрийн урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна. Тэр бүхэнд би эх орныхоо нэрийг гаргах гэж их л идэвхтэй оролцдог байв. Тэдгээр арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон 30 гаруй орны оюутнуудыг шалгаруулж нэг өдөр автобусанд суулган Сочи хотод биднийг аваачиж өдөр нь хотын байдалтай танилцуулж, орой нь “Дэлхийн энхтайваны төлөө фондод хөрөнгө хуримтлуулах” зорилго бүхий урлагийн тоглолтыг Сочи хотын концертын их танхимд тоглуулж билээ. Уг урлагийн тоглолтонд Монгол улсаас миний бие эх орноо төлөөлөн ганцаараа оролцож үндэсний бүжгээ бүжиглэж байлаа. Тэр үед 10000 орчим хүний суудал бүхий Сочи хотын Концертын их танхим нь үзэгчдээр пиг дүүрсэн байсан. Нэг удаа “Азийн өдөр” нэртэй арга хэмжээ зохион байгуулагдах үед онол практикийн бага хурал зарлагдав. Би Монгол улсын тухай илтгэл бэлтгээд уг онол практикийн бага хуралд оролцож амрагчдад эх орноо сурталчилж билээ. Мөн 7-р сарын 11-ний өдөр “Өнөөдөр Монголын үндэсний баярын өдөр” гэсэн сурталчилгааны хуудас бэлтгэж, амрагчдад Монгол наадмын талаар танилцуулга хийж, ханын сонин гаргаж, орой нь “Монгол улсын нэрэмжит” үдэшлэг зохион байгуулж билээ. Хар далайн эрэг дээрх Буревестник-2 амралтанд: 1976-07-11 Миний хайртай багш: Мезерная Людмила Анатольевна 1977-07-01. Москва хот


– 153 – Монголчууд Тэр үдэшлэгийн үед миний монгол бүжиг хийж байгаа зургийг тус амралтанд амарч байсан Волгоград хотод суралцагч Непал улсын оюутан Друба авч хожим надруу дугтуйд хийгээд шуудангаар явуулсан нь одоо ч надад хадгалагдаж байна. Мөн 3 өдөр 2 шөнийн хугацаагаар Кавказын уулс орчмоор явганаар аялах “Пешеход” зохион байгуулагдахад оролцсон маань бас л мартагдашгүй сайхан дурсамжийг надад үлдээсэн. Уг аялалд дэлхийн 5 тивийн нийт 20 гаруй орны 92 оюутан оролцсон юм. Аялалын эхний өдрөөс хамтрагчидтайгаа танилцах явцад битүүхэндээ өөрийн орны оюутныг хайв. Харамсалтай нь тэр аялалд Монгол улсаас надаас өөр оюутан оролцсонгүй. Харин ази тивээс хоёрхон оюутан байсны нэг нь Энэтхэгийн Ори гэдэг залуу, нөгөө нь би байв. Аялал түр амсхийх мөчид уг аялалд оролцож яваа янз бүрийн орны оюутнууд хэд хэдээрээ нийлцгээж эх орныхоо нэрийг хэлээд өөрийн орны тухай товч танилцуулгыг хийсний дараа ая дуугаа өргөж, хөгжимдөж, бүжиглэж явлаа. Бид хоёр ч аялалын явцад Ази тивийн нэрийг гаргах ёстой гэж ярилцаад, нэг нэгэндээ өөр өөрийн орны нэг нэг дууг зааж сургав. Би түүнд “Аяны шувууд” гэдэг Монгол дууг, Ори надад “Залуусын хайр дурлалын тухай” Энэтхэг дууг зааж өгөв. Хэсэг явсны дараа аялал дахин түр амсхийх мөчид Ази тивээрээ нутгархсан бидэн хоёр Монгол, Энэтхэг 2 орныхоо нэг нэг дууг хамтдаа дуулж, Ори маань гитар тоглож, тус бүрийнхээ улсыг сурталчилж олон түмнийг баясгаж явсан маань өнөөдөр ч сэтгэлд тодхон байна. Хар далайн эрэг дээрх Буревестник-2 амралтанд би Лёна гэдэг Орос охинтой нэг өрөөнд хамт амьдарч байв. Би Лёна түүний найз Джемаль гэдэг Палестин залуутай гурвуул их хөгжилтэй, найрсаг, бас олон олон дурсамжтай амарцгаасан. Тэр хоёр маань дараа жил нь гэр бүл болцгоож, “Россия” зочид буудлын их танхимд хуримаа хийж, би тэдний урилгаар уг хуримд оролцсон. Хар далайн эрэг дээр амарч байх үед манай хажуугийн өрөөнд Ливан улсын иргэн Фарида гэдэг охин амьдардаг ч зөвхөн хоолны цаг болох үед л өрөөнөөсөө гарч ирэх бөгөөд бусад үеэд өрөөнөөсөө огт цухуйхгүй байгааг харахад нэг л ганцаардсан шинжтэй санагдав. Нэг өдөр би түүний өрөөнд орж ойр зуурын юм ярьж сууснаа “Ийм гоё далаайн эрэг дээр ирчихээд яагаад өрөөндөө суугаад байгаа юм бэ?, хоёулаа хамтдаа далайн эрэг дээр очиж сэлье, нарлая, хөгжилтэй байя л даа, би чиний найз болъё” гэж түүнийг нилээд ятгасны эцэст маргааш нь бид хамтдаа далайн эрэг рүү явж пляж дээр очицгоож, далайд орж сэлцгээв. Нэг харсан нөгөө охин маань эрэг дээр гарчихсан дэвтэр дэлгээд ямар нэгэн юм бичиж суугаа харагдана. Нилээд ч удлаа. Эцэст нь би түүний дэргэд очоод “Далайн эрэг дээр амарч байгаа хүмүүс байна даа, наад юмаа орхи, далайд оръё, сэлцгээе” гэж хэлтэл нөгөө охин маань гэнэт уурлаад “Танай эх орон ард түмнээ ямар их аз жаргалтай амьдруулдаг юм бэ?, чи инээхдээ хүртэл чин


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 154 – сэтгэлээсээ инээдэг. Гэтэл миний эх орон дайнтай байгаа, миний эцэг эх амьд ч юм уу?, үхсэн ч юм уу? би мэдэхгүй, надад баярлах, цэнгэх ямарч сонирхол алга, танай улсын төрийн удирдлага ард түмнээ ямар их аз жаргалтай, амгалан тайван байлгадаг юм бэ, танай эх оронд би атаархаж байна. Би эх орноо санаад шүлэг бичиж сууна” гэж хэлээд үйлж билээ. Тэр үед “Монгол улсын иргэд бид бусад орны иргэд атаархтал аз жаргалтай, сэтгэл тайван амьдарцгаадаг юм байна шүү дээ. Энэ бүхэн маань Ю.Цэдэнбал даргын маань буян юм даа” гэсэн бодол надад төрж билээ. Манай группийн Орос хэлний багш Людмила Анатолевич Мезерная гэдэг багш маань миний хамгийн дотны багш нарын нэг байлаа. Багш маань намайг 1977 онд сургуулиа төгсөхөд баяр хүргэж нэгэн ил захидлыг дурсгал болгон өгсөн. Сургууль төгссөнөөс хойш хэдэн жилийн дараа мэргэжил дээшлүүлэх курсэд суралцахаар Москва хотод дахин очихдоо Л.А.Мезерная багш, мөн дипломын удирдагч багш А.М.Тюрьмин нарынхаа гэрт зочилж, тэдний гэр бүлийнхэнтэй их дотно танилцаж, багш нарынхаа гарын хоолоор дайлуулж явлаа. Би диплом бичихээр “Рентабельность розничной торговли и резервы её повышения” сэдвийг сонгож авснаар А.М.Тюрьмин багшийнхаа шавь болж билээ. Анатолий Михайлович Тюрьмин багш маань маш өргөн мэдлэгтэй, ажилд их нухацтай ханддаг, үргэлж уншиж, судалж өөрийгөө хөгжүүлж байдаг онцгой зан чанартай бас хүнлэг сэтгэлтэй хүн байлаа. Миний бие 1977 оны хавар манай сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан “Онол практикийн бага хурал”-д багшийнхаа зөвлөснөөр илтгэл тавьж оролцсон бөгөөд уг бага хурлын эцэст эдийн засгийн чиглэлээр тавигдсан илтгэлүүд дотроос миний тавьсан илтгэл сургуулиасаа шалгарч Москва хотын нийт их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдох эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрхийг авч байлаа. Монгол улсын элчин сайдын яамны дэргэд Москва хотын их дээд сургуулиудад суралцаж байгаа урлагийн авъяастай оюутнуудаас бүрэлдсэн “Баян Монгол” чуулга байгуулагдаж жил бүрийн 11, 12-р сард “Монгол улс тунхагласан баяр”-ыг тохиолдуулан Монгол оюутан суралцдаг Москва хотын Их дээд сургуулиуд дээр очиж урлагийн тоглолтоо толилуулдаг байснаас гадна, зуны амралтын саруудад Орос, Украйн, Молдав улсын хот, тосгод, үйлдвэр, хамтрал, аж ахуй, пионерийн зуслан, жимс ногооны талбай дээр, тэр байтугай Олон улсын цөмийн зэвсгийн эрдэмтэд ажилладаг хаалттай хот болох Дубна-д хүртэл тоглолт хийж Монгол улсын соёл урлагийг сурталчилж явлаа. Молдав улсын нийслэл Кишенёв хотод манай чуулга аялан тоглолт хийх явцад тус хот дахь “Дарс, архи, ундааны үйлдвэр”- ийн ажилчдад урлагийн тоглолтоо толилууллав. Тоглолтын дараа тус үйлдвэрийн удирдлагууд биднийг өөрийн үйлдвэрийн архи дарсны зоорьтой танилцаж, хүссэн дарснуудаас хүссэн хэмжээгээрээ ууж,


– 155 – Монголчууд амталж үзэхийг урьж хүн бүрт нэг нэг гуурс өгөв. Дарсан жилээсээ хамаарч тэдгээрийн амт, өнгө, үнэр, чанар нь нь өөрчлөгддөг юм билээ Уг зооринд том том царс модон бочек бараг л 100 гаруй байсан санагдана. Бочек тус бүрийн бөөрөн дээр ямар жимсээр, хэдэн оны, хэдэн сард дарсныг тодорхой бичсэн байх ажээ. Тэдний дотор бүүр 1760-аад онд дарсан дарс 1-2 бочек байсан нь бидний сонирхолыг ихэд татаж билээ. Манай чуулгын цахилгаан хөгжмийн хамтлагийн хэсэг залуус сургуулиа дүүргээд эх орондоо ирснийхээ дараа “Инээмсэглэл” хамтлаг байгуулсан нь 1980-2000-аад оны үед маш шинэлэг дуу аястай хамтлаг болж, нэр хүнд нь улс даяар алдаршсан. Нэг өдөр элчингийн газраас дуудлаа. Очвол «Монголия» нэртэй усан онгоцны багийнхантай уулзнаа гэж байна. Уг усан онгоцны капитан нь эмэгтэй хүн байсан. Уг арга хэмжээнд манай улсын элчингийн ажилтнууд, хэд хэдэн сургуулийн оюутнууд оролцсон бөгөөд манай сургуулиас том Туул бид хоёр оролцсон. Тус онгоц дээр Монголын оюутнууд айлчилсан талаар “Октябрийн туяа” сэтгүүл дээр бяцхан мэдээлэл гарсан байсан. (Зургийг хавсаргав) Сургуулиа төгсөх жилийн буюу 1977 оны хавар миний бие өглөө 6 цагийн үед дотуур байран дахь “Читальный зал” -нд орж шалгалтын материалуудаа уншиж судлаад суучихсан чинь цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаараагүй юмдаг. Гэнэт “Света чи ядарч гүйцлээ. Өглөөнөөс хойш энэ танхимаас гарсангүй, мэдээж өлсөж байгаа, би хоол хийчихлээ. Гараад ир манай өрөөнд ор, би чамайг дайлъя” гэх дуунаар хаалга тийш харвал Володъя гэж нэрлэгддэг Грузин залуу зогсож байлаа. Цаг харвал оройн 19 цаг өнгөрч байв. “Баярлалаа” гэсээр түүнийг даган өрөөнд нь орвол зууш 1, 2-р хоол хийгээд бэлдчихсэн байх бөгөөд надад таваглаж өгөнгөө “Чи шалгалтаа дуустал ганцхан хичээлээ л унш, би чамд хоол хийж дайлж байя, чиний хичээлдээ чин сэтгэлээсээ хандаж байгаа чинь таалагдлаа” гэсэн юм. Үнэхээр Володя маань тэр хаврын шалгалтууд дуустал надад өдөр бүр хоол хийж өгч намайг дайлдаг байлаа. Тэрээр миний хийсэн хоол фирменный байж чадаж байна уу? гээд л асуудагсан. Олон жилийн дараа Грузин улсын нийслэл Тбилис хотод болсон “Бичил санхүүгийн олон улсын зөвлөгөөн “-нд оролцож явахдаа нэгэн ресторанд орж санамсаргүй” “Харчо” нэртэй шөлийг сонгон авч идвэл оюутан үед Володягийн надад хийж өгдөг байсан яг тэр гайхамшигт амт амтагдаж билээ. Сургуулиас тогтоосон дэг журмын дагуу 2-р курсдээ “Калининский проспект” дэхь “Весна” дэлгүүрт худалдагчаар, 3-р курсийнхээ өвөл мөн дэлгүүрт “Заалны зохион байгуулагч”-аар, хавар нь дэлгүүрийн даргын дагалдангаар (энэ удаагийн дадлага харин цалингүй байсан) 4-р курсдээ Москварецский районы “Худалдааны удирдах газарт” эдийн засагч зэрэг ажлуудыг сарын 90-130 рублийн цалинтай ажиллаж, худалдааны байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтай нарийвчлан танилцаж байсан маань онолын хувьд ч,


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 156 – дадлага туршлагын хувьд ч бэлтгэгдсэн сайн мэргэжилтэн болоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Оюутнуудаа иж бүрнээр нь сургаж дадлагажуулах маш нарийн бүтэц, зохион байгуулалттай, чадварлаг, өргөн цар хүрээний мэдлэг, дадлага туршлагатай багш професоруудтай Г.В.Плехановын нэрэмжит “Эдийн засгийн Их сургуулийг төгссөнөөрөө би үргэлж бахархаж явдаг. Намайг оюутан байх үед Сангийн яамны сайд Ц.Молом гуай олон улсын хурал зөвлөлгөөнд оролцохоор Москва хотод ирэх бүртээ өөрийн яамны нэр дээр тус хотод суралцаж байгаа оюутнуудыг Элчингийн байранд дуудаж уулздаг, сурлагын байдалтай нь танилцдаг, ярилцлага хийдэг, ийм ийм зүйл дээр онцгой анхаарч суралцаарай гэсэн үүрэг даалгаваруудыг өгдөг байлаа. Тэр үед чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхийн тулд Төр засгаас онцгой анхаарч байсны нэг л илрэл нь энэ байсан биз. Сургуулиа төгсөхийн өмнөхөн би аав ээжийгээ Москвад урьж, Москва, Лениград хотуудаар аялуулж, ВДНХ, Эрмитаж, Петр хааны зуны ордон гэх мэт олон гайхамшигт музей, үзмэрүүдийг үзүүлж, Баренцовын тэнгисээр усан онгоцоор аялуулж ёстой л тэр хоёрыгоо башийлгасандаа. Харин нутаг буцахын өмнөхөн мөнгө муутай болж тэвдүүдүү байсан тэр л үед Москва дахь Элчин сайдын яамнаас надруу утсаар ярьж “Ирж сурлагын нэмэгдлээ ав” гэдэг байгаа. Тийм хүнд үед 100 орчим рублийн сурлагын нэмэгдэл авч байсан маань ёстой л тэнгэрээс хишиг буух шиг санагдсан. Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн академи үүсч хөгжсөний 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Монголын төгсөгчдөөс Р.Амаржаргал, Ж.Октябрь, Б.Лхамжав, Ю.Бүдрагчаа нарын хамтаар тавуул очиж оролцсон. Биднийг Москва хотод очиход вокзал дээр сургуулийн захиргааны төлөөллийн хүмүүс тусгай машинтай ирж угтан авч, өндөр зэрэглэлийн нэгэн зочид буудалд байрлуулж, өрөө тус бүрт сургуулийнхаа төгсөгчдөд зориулан 100 жилийн ойн бэлэг дурсгалын зүйлс, баглаа цэцгийг урьдчилан бэлтгэж байрлуулсан байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж билээ. Уг арга хэмжээнд оролцсон биднийг сургуулийн маань захирал Видяпин В.И албан өрөөндөө хүлээн авч, бидний сэтгэгдлийг сонсож, гарын бэлгээ гардуулан өгч байсан нь бидэнд сургуулиас минь үзүүлсэн маш том хүндэтгэл байлаа. Бид ч Плехановын сургуулийг төгсөгч Монголчуудын дурсгал болгож эх орныхоо хивсний үйлдвэрт захиалан хийлгэсэн (Л.Цэвээнравдан маань зургийг нь гаргаж захиалан хийлгээд бидэнд өгч явуулсан) хивсийг сургуулийнхаа захиралд гардуулан өгч билээ. Энэ номонд уг хивсний зургийг хавсаргалаа. Сонирхоорой. Манай сургуулийн 100 жилийн ойн баярын хурал, ёслолын арга хэмжээ Кремлийн ордонд болж, дэлхийн 20 гаруй орны төрийн дээд байгууллагуудад ажиллаж байгаа Плеханов төгсөгчдөөс баяр хүргэсэн илгээлтүүд ирснийг уг арга хэмжээний үеэр уншиж танилцуулж байгааг харж, сонсож суухдаа ийм гайхамшигтай нэр хүндтэй сургуулийг төгссөнөөрөө мөн ч их бахархсан.


– 157 – Монголчууд Намайг ЗХУ-д дээд сургууль төгсч ирсний дараа Сангийн яамныхан “Гадаадад төгссөн бүх хүн МАХН-ын Төв Хороонд бүртгүүлэх журамтай” гээд МАХН-ын Төв Хороо руу явууллаа. МАХН-ын Төв Хорооны боловсон хүчний хэлтэс нь “Таныг бид Монгол улсын Их сургуулийн”, “Худалдаа эдийн засгийн тэнхим”-д багшлуулна” гээд шууд томилолт бичээд өглөө. Ингээд би МУИС-д 2 сар гаруй хугацаанд багшаар ажилласан. Гэтэл нэг өдөр Сангийн яамны сайд Ц.Молом “Бид энэ хүнийг бэлтгэсэн, хаана ажиллуулахаа бид мэднэ” гэсэн асуудлыг дэгдээснээр намайг Төв аймгийн АДХГЗахиргааны Санхүүгийн хэлтэст бүртгэлийн эдийн засагчаар томилон ажиллуулж билээ. Сангийн яамны томилолт өвөртлөөд Төв аймагт анх ирэхэд Төв аймгийн дарга Ч.Дашдэмбэрэл, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Жасрай нар хамтдаа байж таараад их л хүндэтгэлтэй хүлээн авч байлаа. Ч.Дашдэмбэрэл дарга маань хожим “Монгол улсын Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн. Ингээд 1977-1990 -ээд онуудад тухайн үед Төв аймагт үйл ажиллагаа явуулж байсан нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн, худалдаа бэлтгэлийн ангиуд, Ахуй үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн бүртгэл тооцоог сайжруулах, тайлан тэнцлийг хугацаанд нь, үнэн зөв, чанартай гаргуулах, үр ашгийг нь дээшлүүлэх, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, санхүү бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажилласан. Монгол улс олон намын тогтолцоотой болсон, улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-1995 онуудад Төв аймгийн Сэргэлэн суманд МАХН-ын даргаар сонгогдон ажиллаж, МАХНамыг дэмжигчдийн хүрээг тэлэхийн төлөө улс төрийн тэмцлийг хийж явлаа. Гэвч намыг төрөөс санхүүжүүлдэгийг зогсоосноор өөрийн мэргэжлийн дагуу татварын байцаагч болж, сумын төсвийн орлогыг бүрдүүлэхэд эдийн засагчийн мэргэжлийн ур чадвараар төрөл бүрийн бүтээлч ажиллагааг санаачилж, зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэн ажилласан. Тэр үед социалист систем нурж, Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, төрийн өмч задарч нэг хэсэг нь хувьд шилжсэн, социалист орнуудаас авдаг дэмжлэг туслалцаанууд зогссон зэргээс шалтгаалан манай улс мөнгөний хомсдолд орж цалин, тэтгэвэрээ ч хэдэн сарын туршид тавьж чадахгүйд хүрч байсан хүнд үе таарлаа. Ийм л хүнд нөхцөлд эдийн засагч хүний хувьд “Манай сум улсаас дотац авахгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажиллая” гэж Аймгийн чуулган дээр миний гаргасан саналыг Төв аймгийн удирдлагууд дэмжсэнээр Төв аймгийн Сэргэлэн сум 1992-1995 онуудад Монгол улсын хэмжээнд анх удаа сум өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллаж болдгийг амьдралд харуулж, амлалтаа хэрэгжүүлж ажилласан. Үүнээс гадна аймгийн төсөв хүндэрсэн үеүдэд аймгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу хэд хэдэн удаа Сэргэлэн сумаас Төв аймаг руу санхүүжилтыг хийж байв.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 158 – Миний эдийн засагчийн ур чадвар Төв аймгийн удирдлагуудын анхаарлыг татсан юм болов уу даа. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хуучин бүтэц, зохион байгуулалтаар ажиллах боломжгүй болж, түүхий эд материалын хомсдолд орж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь борлогдохгүй болсон, хэд хэдэн цехүүдийн тоног төхөөрөмжүүд эвдэрч, сэлбэггүйгээс үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон зэргээс шалтгаалан, үйлдвэрийн жигд тогтвортой ажиллагаа алдагдаж, мөн удирдлагуудын менежментийн буруу бодлогоос их хэмжээний өр төлбөрт баригдаж, алдагдалтай ажиллаж, үйлдвэрлэл нь зогссон тийм хүнд цаг үед Төв аймгийн засаг даргаар тухайн үед ажиллаж байсан С.Гончиг намайг Төв аймгийн Хүнсний үйлдвэрийн даргаар томилон ажиллуулж билээ. Ингэж би Төв аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын албыг 1994-1997 онуудад хаших хугацаандаа тус үйлдвэрт хуримтлагдсан байсан бүх өр төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулж, бүх цехүүдийг жигд ажиллагаанд оруулж, үйлдвэрийг ашигтай ажилладаг болгосон. 1997-2001 онуудад Төв аймаг дахь Нефть хангамжийн баазын удирдлагын хүсэлтээр Хүний нөөцийн ажилтнаар ажилласан хугацаандаа 27 суманд ажиллаж байгаа нийт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, өр дутагдлыг бууруулах талаар олон талт ажлуудыг зохион байгуулж явлаа. Мөн 2001 онд Төв аймгийн засаг дарга М.Мэндбилэг намайг өрөөндөө дуудаж “Монгол улсын хэмжээнд хэд хэдэн банкууд дампуурч, үйл ажиллагаагаа зогсоосноос тэдгээр банкнуудын Төв аймаг дахь салбарууд татан буугдаж, иргэд байгууллагууллагуудад санхүүгийн үйлчилгээг зөвхөн ХААН, Хадгаламж банкууд үзүүлж байгаа ч нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байна. Иймд Плеханов төгссөн, эдийн засагч хүний хувьд таныг дуудуулсан юм. Та иргэд байгууллагуудад санхүүгийн үйлчилгээг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үзүүлэх, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц санхүүгийн бүтээгдэхүүнээр үйлчлэхийн тулд “Банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулах” ажлыг удирдан зохион байгуул, хариуцан гүйцэтгэ гэж тулгаснаар “Төв хөгжил” ХХКомпанийг үүсгэн байгуулах ажлыг гардан зохион байгуулж, Гүйцэтгэх захирлаар нь өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ мэтээр хаана эдийн засагч хэрэгтэй байна тэр бүхэнд өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг, чадвар, туршлагаа дайчлан ажилласаар өнөөг хүрлээ. Иймд эдийн засагчийн мэргэжлийг эзэмшүүлсэн, аливаад тооцоотой, төлөвлөгөөтэй хандах, тайлан тэнцлийн болон үйл ажиллагааны үр дүнд судалгаа шинжилгээг нарийвчлан хийж, цаашдын зорилго чиглэлийг зөв тогтоох, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр хөдөлмөрлөх, өөрийгөө байнга хөгжүүлэх дадал зуршилд сургасан Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Их сургуулийн нийт багш, доктор, професорууддаа үргэлж талархаж байдгаа, төгссөн сургуулиараа байнга бахархаж явдгаа илэрхийлье. Б.Гэрэлмаа


– 159 – Монголчууд ПУНЦАГИЙН ОЧИРПҮРЭВ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуулийг 1972 онд төгсөж, Улсын төлөвлөгөөний Комиссын нэр дээр Эрхүүгийн хэлний бэлтгэлд 1 жил сураад Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийн материал техникийн хангамжийн факультет “Госснаб”-ыг материал техник хангамжийн эдийн засагч мэргэжлээр 1973-1977 онуудад суралцаж төгссөн. 1977-1982 онуудад Материал техник хангамжийн Улсын Хороонд мэргэжилтнээр ажиллаж байгаад 1982 оноос Архангай аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт хэлтсийн даргаар томилогдож 1991 оны дунд хүртэл ажилласан. Тэгээд тухайн үеийн аймгийн намын хороо, удирдлагуудын шийдвэрээр Монгол улс 1991 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбогдуулан тухайн үеийн нам, засгийн өмч хувьчлалын бодлогоор үнэт цаасны зах зээлийг үүсгэн байгуулах үйлсэд хүчин зүтгэж, Архангай аймгийн “Хан Өндөр” брокерийн пүүсийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь 2007 он хүртэл ажилласан. Эхнэр, 3 хүүхэдтэй. Дурсамж бичсэн: Л.Цэвээнравдан (1954-2007)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 160 – 1972 онд 10 жилийн 18 дугаар сургуулийг “Онц” төгсөөд Хөнгөн үйлдвэрийн эдийн засагч гэсэн мэргэжил сонгоод явах гэж байтал намайг дуудсан. “Чамд өөр сургууль өгье, энэ хувиарыг чинь Москвад төгссөн хүүхдэд өгөх боллоо, чамд хүнсний технологич гэсэн хувиар өгье” гэв. Би ч яахав. За л гэнэ ш дээ. Дээд боловсролын хорооны хэлтсийн дарга хүн хэлж байхад юу гэх билээ. Бидний үед хүүхдүүд их дуулгавартай байлаа ш дээ. Хэд хоногийн дараа дахиад дуудлаа. Очсон чинь “Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүнд энэ хувиарыг чинь өглөө. Чи залуу хүүхэд санхүү эдийн засгийн хуваарийг ав гэв. Би “За” гээд л гэртээ ирээд аав ээждээ хэлсэн чинь ээж маань аавыг загнаж, “Чи ажил гээд хүүхдээ дагуулж явсангүй, тоосонгүй хоёр ч хуваариа алдлаа” гээд л загнаж, хөөрхий аав маань маргааш нь хамт явъя гэлээ. Маргааш нь Цалин хөлсний улсын хорооны нэр дээр санхүү эдийн засгийн хуваарь байна гэхээр нь авъя гэлээ гэв. Надад мэдэх ч юм байсангүй.. Аав л миний охиндоо том байгууллага сайхан газар ажиллана гэв. Ингэж 1973 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд 1 жил сурлаа. Хоол унд хомс, мах бараг олдохгүй, үнэтэй голдуу тушёнк, будаатай иддэг байв. Хэлний бэлтгэлээ төгсөөд Эрхүүгийн УАААДС-д сурах ёстой байв. Гэтэл надад таалагддаггүй., яаж ийм газар сурнаа гээд л аавыгаа зовоож эхэлсэн. “Миний хуваарийг Москвад болгоод өгч” гээд муу аав минь дахиад л өргөдөл, бичиг болж баахан гүйсний эцэст Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн УАААДС болгож билээ. Бэлтгэл хамт төгссөн Эрдэнэчимэг найзтайгаа бороо шивэрсэн өдөр Москвад очиж билээ. Сургуулийн факультутад Кипрээс нэг залуу, Нигерия улсаас нэг эмэгтэй оюутан бид гурав л гадаадынх бусад нь Орос оюутнууд, харин өрөөндөө хоёр Орос охинтой хамт байтал Нигерийн НЭМЭХИЙН ОЮУН


– 161 – Монголчууд оюутан (Филишиа) гадаад оюутантайгаа хамт орно гэж зүтгэсээр байгаад манай өрөөнд нэмэгдэж орж ирж бид хамтдаа амьдардаг байлаа. Тэр цагаас хойш Филишиа маань миний эгч шиг л хичээлээ хий, хаашаа явах гээд байгаа юм бэ?, энэ тэр гээд эрэгтэй хүүхэд асуухад (намайг гэртээ байхад хүртэл) байхгүй гэж хэлж хүртэл халамжлаад эхэлсэн дээ. Заримдаа ч цагдаад байгаа юм шиг санагдаж байсан ч би дургүй байгаагүй, надад л тус дэм болох гэж байна гэж боддог байсан. Би хаа явсан газраа дандаа өөрөөсөө ах, эгч хүүхдүүдтэй их ойрхон байдаг байв. Тэдний нэг нь Доогоо (П.Долгорсүрэн), Я.Нямаа эгч хоёр маань төрсөн дүү шигээ л намайг халамжилдаг. Доогоо бид хоёр хоолоо хамт хийж иддэг байлаа. Д.Эрдэнэчимэг, Ч.Дашдаваа гуай, С.Шаравсамбуу, Ч.Батжаргал, Б.Гэрэлмаа, Том бас жижиг Туул, Ч.Уртнасан, И.Цэрэнхүү, Ж.Аюуш, Л.Цэвээнравдан бид ойролцоо курс болохоор их нийлдэг, баяр ёслол хамт тэмдэглэдэг байв. Дараа жилээс нь олон хүүхдүүд шинээо ирж бид их олуулаа болсон.. Тэдний дотор Б.Лхамжав эгч маань байсан. Бид хоёр тэр л оюутан цагаас хойш өнөөг хүртэл их дотно нөхөрлөсөн. Харамсалтай нь өнгөрсөн жил Б.Лхамжав эгч маань бурхны орон руу явсандаа хөөрхий. За тэгээд санхүү эдийн засгийн чиглэлээр сурч байтал Цалин хөлсний улсын хорооны дарга Лхамсүрэн гуай Москвад ирээд хорооны нэр дээр сурч байгаа оюутнуудтай уулзангаа миний мэргэжлийг асууснаа “Чи мэргэжлээ хөдөлмөрийн эдийн засагч болгож өөрчил, манай хороонд тийм мэргэжил шаардлагатай байна” гэв. Би дахиад л мэргэжлээ өөрчлөөд 1977 онд энэ мэргэжлээр төгссөн. Хүний амьдралын хамгийн сайхан үе бол оюутан цагийн амьдрал гэж би боддог. Том, жижиг Лхагва, Бат-Очир, Л.Навчин, Ц.Бурмаа, Ч.Ганболд, Цогзолмаа, Ю.Бүдрагчаа, Ч.Дашдаваа, нартай арай дотно найзалдаг байсан. Том Лхагва биднийг анх очиход дагуулж ойр хавиар газарчилж явсан санагдаж байна. Монгол оюутнууд хоорондоо эвтэй найрамдалтай, оюутны амьдралын жаргал зовлонгоо хуваалцдаг гэгээлэг сайхан сэтгэлтэй, хар буруу санаагүй, цоглог, залуу насны дурсамж дүүрэн он жилүүд байлаа. Зарим нэг асуудалтай, зөрчил гаргасан оюутан байлаа гэхэд хурлаар оруулж Элчин сайдын яамнаас албаны хүн ирчихсэн сургуулиас хөөнө гэж байхад нь бид нар батлан даалтандаа авч, хөөлгөлгүй авч үлдэж л байсан даа. Олон олон жилийн дараа эргээд бодоход анд нөхрөө гэсэн сэтгэлтэй, бие биенээ дэмждэг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс Плехановын нэрэмжит УААА-н дээд сургуульд суралцаж байсныг илтгэх сайхан дурсамжтай он жилүүд байсан. Сургуулиа төгсөж ирээд Сайд нарын зөвлөлийн харъяа Хөдөлмөр цалин хөлсний Улсын Хороонд эдийн засагчаар ажилд ороод сарын 700,0 төгрөгийн цалин аваад их л баяртайгаар аавдаа бүх цалингаа


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 162 – авчирч өгөхөд. аав маань инээгээд л “За аав нь хадгалж байя” гэдэгсэн. Аав, ээжийгээ л яавал баярлуулах вэ? гэж их боддог байсан даа. 1980 онд нөхөр маань Ардчилсан Герман улсын Берлин дэх Монголын Элчин сайдын яаманд ажиллахаар томилогдож би дагаад явсан, очоод ЭСЯаманд визитийн үйлчлэгч, жижүүр зэрэг ажил хийж байгаад хэлний курс төгссөний дараа Германы байгууллагад хэсэг хугацаанд ажиллаж билээ. 1987 онд эх орондоо буцаж ирээд Цалин хөлсний Хороондоо ажилласан. Засаг төр солигдоод Хороо маань татан буугдахад Англи Голландын хөрөнгө оруулалттай “Даламал” компанид ажилаж, АНУ-д хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ирнээр нэг мэдсэн 20 гаран жил болжээ. Биднийг оюутан байхад нэг инээдэмтэй явдал болсон юм байна шүү. 1975 онд байх ялалтын баярын орой Улаан талбай дээр Найз Батжаргалтайгаа салют буудахыг үзэх гээд явж байтал Оросын бага ястан гэж өөрийгөө танилцуулсан намхан бор залуу ирээд бид хоёртой мэндэлснээ бид хоёрыг дагаад салдаггүй. Бид хоёр хоорондоо “Энэ ямар ядаргаатай залуу вэ? царай муутай юм байж” гэж яриад явж байтал тэр залуу та хоёрыг хүргэж өгье гээд метронд дагаад орчихов. Метронд орсон хойноо тэр залуугийг харж суутал миний брюк өмдний материал тэр залуугийн өмдний даавуутай яг ижилхэн байдаг байгаа. Би тэр зун нь уг өмдийг Сансарын үйлчилгээний төвд захиалж хийлгэсэн байсан болохоор тэр залуугаас “Чи Монгол уу” гээд асуухад тэр залуу тийм гэж хариулдаг байгаа. Тэр залуу Оросоор яг л Орос хүн шиг ярьж байсан болохоор түүний хэлсэнд нь бид үнэмшчихсэн байсан хэрэг. Ингэж миний найз бид хоёр эвгүй байдалд орж байснаа одоо яриад инээдэм болцгоодог юм. Н.Оюун


– 163 – Монголчууд ПҮРЭВЖАВЫН ЦАЦРАЛТ (1956-2010 он) 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, 1964-1974 онд УБ хотын 10 жилийн 33 дугаар сургуулийг төгсөж, Улсын төлөвлөгөөний Комиссын нэр дээр 1974-1978 онд Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийн эдийн засгийн факультет “ОЭФ”- ыг эдийн засагч мэргэжлээр 1973-1977 онуудад суралцаж төгссөн. 1978-1996 онуудад хуучнаар Улсын төлөвлөгөөний комиссын инженер, техникийн газар болон бусад харьяа газар, хэлтсүүдэд мэргэжилтэн, ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. 1996-2010 онд худалдаа, үйлдвэрлэл, ложистикийн “Космотрейд” болон бусад хувийн хэвшлийн компанид эдийн засагч, менежер, захирлын ажлуудыг хийж, нийтдээ Улсын болон хувийн хэвшлийн байгууллага, компанид 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байсан. Эхнэр, нэг хүүхэдтэй. Дурсамж бичсэн: Л.Цэвээнравдан


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 164 – ЛХАМСҮРЭНГИЙН ЦЭВЭЭНРАВДАН 1955 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. 1963-1973 онд УБ хотын 10 жилийн 33 дугаар сургуулийг төгсөж, Улсын төлөвлөгөөний Комиссын нэр дээр Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн УАААДСийн Материал техникийн хангамжийн факультет “Госснаб”-ыг материал техник хангамжийн эдийн засагч мэргэжлээр 1973- 1977 онуудад суралцаж төгссөн. 1977-1979 онд Тоног төхөөрөмжийн хангамжийн ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах эдийн засагч, 1979- 1995 онд ардын армийн анги, нэгтгэлд офицер, ахлах офицер, ангийн орлогч захирал, 1996-1999 онд үнэт цаасны “Тайхар Инвест” хөрөнгө оруулалтын сангийн захирал, 1999-2003 онд ҮСГ-т тамгын газрын дарга, 2006-2011 онд МҮХАҮТ-д төслийн ажилтан, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Улсын болон хувийн хэвшлийн байгууллага, компанид 40 шахам жил тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Оюутан цагийн дурсамжуудаас . . . Анх Москвад бид 1973 оны 8-р сарын 27, 28-ны хавьцаа очиход вокзал дээр сургуулиас хүн тосож аваад биднийг дотуур байранд хуваарилж, П.Очирпүрэв бид хоёр 1 өрөөнд орсон юм. Бид Москва хотод ирсэн тэр өдрөө л хотын байдалтай танилцаж оройн хоолоо идэхээр зургаагаас долуул болцгоож хоолны газар хайн Пятницкая нэртэй нэгэн урт гудамжаар чигээрээ алхацгааж билээ. Эргээд бодоход тэр үед Очироо, Ж.Аюушаас гадна Нэмэхийн Оюун, С.Оюундэлгэр, Ц.Лхагвасүрэн нар байсан санагддаг. Тэгээд бид тэр гудамж дагаад алхаад байсан чинь улаан талбай ч харагдаж хоолны газартай ч тааралдаж билээ. Тэгж манай сургуулийн дотуур байр Улаан талбайтай нилээд ойрхон юм байна гэж мэдэж авч билээ. Эхний жил П.Очирпүрэв бид хоёр өрөөнд хамт байдаг болохоор чөлөөт цагаараа шатар их тоглодог байлаа.


– 165 – Монголчууд Нэг удаа шатар тоглож байхдаа би түүнийг хэд хэд дараалан хожиж, түүндээ эрдэж түүнийг үгээр идэж, хорыг нь маажиж байгаад сүүлдээ бүр зодоон болж жорлонд орж түр тар хийж билээ. Г.В.Плехановын сургууль суралцах үеийн анхны зөрчилдөөн нь тэр байлаа. 3-р курсэд сурч байх үед дотуур байрны шатрын аварга шалгаруулах тэмцээн зарлагдаж оюутнууд бид их л маш идэвхтэй оролцоцгоов. Манайхан бүгд шатар муугүй тоглоцгооно. Ялангуяа Ч.Ганболд, Б.Түгжням, П.Цацралт, П.Очирпүрэв гээд л бүгд өгөө аваатай тоглодог, тэр тэмцээнд бүгд л оноо цуглуулаад дээгүүр явж байлаа. Нэг өдөр тэмцээн зохион байгуулагч орос бас нэг орос залууг дагуулчихсан надтай шатар тоглуулах юм боллоо. Би тэр үед 3 тоглож 2 хожигдож, нэг тэнцлээ. Гэтэл тэр орос “Би 1-р зэрэгтэй, анх эхлэхэд л би чамайг шатрын онол, гараа мэдэхгүй юм байна гэж шууд мэдсэн, харин төгсгөлдөө сайн боддог юм байна” гэж билээ. Сүүлд нь хэд хоногийн дараа нөгөө орос маань “Вместе с гроссмастерами” гэдэг шатрын мастеруудын өрөг, зөв нүүдлийн үнэлгээ, бодлоготой сонирхолтой ном дурсгаж билээ. 1-р курсэд суралцаж байсан үед Очироо бид хоёртой хамт нэг өрөөнд ажиллаж байгаад сургуульд орж ирсэн, уулын нэг нөхөр (кавказ) хамт амьдардаг байлаа. Григорьев ч гэдэгсэн. Тэрээр сурахын хажуугаар ажил хийнэ, ирэхээрээ дандаа хатаасан кильки загас авч ирнэ. Их хог тарьж иднэ, заваандуухан иднэ. Түүнээс нь болоод бид хоёр нэг удаа хэрэлдэхэд тэр надыг анх удаа “Не П ...” гэж хэлэхэд нь би бүр урдаас нь давж хэлэх үггүй болж амаа таглуулж билээ. Гэхдээ би бүр яаж дуугүй байхав, “сам не П...” гэсэн боловч би хэрүүлд ялагдсанаа мэдэрч байсан л даа Биднийг оюутан байхад ахлах курсын Л.Бат-Очир ах маань 1 дүгээр сургууль төгссөн, Дорнод аймгийн буриад угшилтай, кибернетикийн мэргэжилтэй, жаахан этгээддүү, нээлттэй бус зан араншинтай мэт харагддаг боловч тулаад харьцахаар олон талын мэдлэгтэй, ном их уншсан, даан ялангуяа буриадын түүхийн талаар гаргууд сайн судалсан, сонирхолтой зүйл их ярьдаг хүн байв. БатОчир ах маань хааяа уулзахаараа түүхийн талаар их зүйл ярьдаг, нэг яриад эхэлбэл Агын буриад, Хорь буриад гээд Ази, европын түүхээр бараг өдөржин шөнөжин ярих нь холгүй байдаг байж билээ. Тэр утгаараа ч сүүлд 90-ээд оны эхнээс ардчиллын хөдөлгөөнийг дэмжиж, Үндэсний дэвшилтэт намын үүсгэн байгуулагчдын нэг, дарга, нарийн бичгийн дарга нь болчихсон явж байсан. Сургууль төгссөнөөс хойш Статистикийн ерөнхий газар, цэрэг арми, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил гэх мэт ажил, амьдралын замнал нь үргэлжилсэн манай сургуулийн төгсөгчдийн бас нэгэн нийгмийн идэвхтэн хүн байлаа.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 166 – Манай Аюуш 2, 3-р курсдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж, сургуулийн секцэд явж бөх сонирхогч хэд хэдэн бөхийн сайн найз нартай болсон юм. Тэдний нэг нь Коля гээд нэг өндөр зузаан бадриун биетэй орос байсан юм. 2-р курс төгсөөд бид зуны амралтаар буцах болж, Коля биднийг вокзал хүртэл үдээд л, Ж.Аюушийн чемоданыг зөөгөөд гаргаж өгсөн юм. Бид явсаар улсын хил, гаалийн үзлэгт орох болоод Аюушийн чемоданыг дээрээс буулгасан чинь нээг их хүнд чемодан, бид алдчих шахаж буулгаад онгойлгосон чинь 15 кг-ынх билүү том гир хийчихсэн байж билээ. Бид чемодан онгойлгохоосоо өмнө “Чи юу нуусан юм бэ, алт уу, мөнгө үү, юу вэ гээд л, тэгээд Колягийн тоглоомыг ойлгож, Ж.Аюуш маань том гиртэй ирж байлаа. Л.Цэвээнравдан


– 167 – Монголчууд 1973 онд Ховд төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, гадаадын хувиар авч их баярлаж байлаа. Намар нь ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн бэлтгэл ангид элсэж орсон юм. Монголоос ирсэн хүүхдүүдээс Д.ЦэдэнИш, Б.Түгжням, Ю.Бүдрагчаа, Х.Цэдэв, Н.Цэрэнчимэд, Р.Баасанбадам, н.Пунцагням, Г.Cүрэнжав бид нар эдийн засгийн группэд нэг жил хамтдаа суралцаж төгсөв. Москва хотод 6, Одесс хотод 1, Эрхүү хотод 2 нь их сургуульд хувиарлагдсан юм. ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн Улсын хангамжийн Госснаб факультэд буюу нэг ангид би ЖАМБААГИЙН БАЯНДАЛАЙ (ОМАҮЯ), Д.Цэдэн-Иш (ГУУЯ), Б.Түгжням (МТХУХ), Ю.Бүдрагчаа (МТХУХ) нэр дээр 4 жил 1974-1978 оны хичээлийн жилд амжилттай суралцаж төгсөцгөөсөн билээ. 1974 оны намар Москва хотын Ярославскийн вокзал дээр буухад түм түжигнэж, бум бужигнасан газар байсанд их л сүрдэж сурах сургууль минь энэ том хотын хаана байдаг юм бол яаж олж очно доо гээд энэ тэрийг бодож зогстол нэг хүн ирж ЭСЯ-ны оюутан сурагч хариуцсан ажилтан гээд ямар сургуульд, аль хот руу явах, гэх мэт зүйлсийг асууж танилцаад намайг дагаад яв гэлээ. Машинд суусны дараа аль сургуульд очих талаар дахин дахин асуугаад энэ нөхрийг замдаа буулгая гэж жолоочдоо хэллээ. За ямарч байсан сургууль дээр хүргэж өгөх юм байна, байр аа яаж олж орно доо гэсэн юм надад бодогдож байв. Гэтэл энэ танай сургуулийн дотуур байр чи бэлтгэл төгссөн үү гэж дахин асуугаад томилолтоо үзүүлээд байрандаа ор наана чинь монголчууд олон байгаа гэж хэлээд намайг буулгаад яваад өгвөө. Чемодан цүнхээ бариад заасан байр руу нь алхаж явтал нутгийн танил ах С.Шаравсамбуутай тааралдсан нь азтай хэрэг байлаа. Намайг дагуулан байранд оруулж, деканын газар очиж бүртгүүлэн, цаашдын бүх зүйлийг зааж өгч билээ. Маргаашаас нь Эрхүү хотын УИС-ийн бэлтгэл ангид хамт суралцсан найз нар маань ирж оюутны амьдрал минь эхэлж билээ. Эрхүүгийн бэлтгэлийн болон бэлтгэлгүй очсон гээд 20-иод оюутан очсон санагдана. Дээд курсийн оюутан ах, эгч нар мэргэжил өөр боловч орос багш нартайгаа яаж харьцах, лекц семинарын хичээлд хэрхэн бэлтгэх, юун дээр яаж анхаарах талаар сэтгэл гарган зааж дэмждэг байсныг дурдахгүй байж болохгүй


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 168 – ээ. Бид ямар нэг дарамт шахалт хүндрэлгүй бие биеэ хүндэтгэдэг эвсэг хамт олон болж чадсан юм. Жилээс жилд дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого өндөр тавигдаж байсан учир гадаадад суралцах оюутны тоо тогтмол нэмэгдэж байсан. Бид Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д өөр өөрийн мэргэжлийн ноён оргил болсон Шинжлэх Ухааны Академийн сурвалжлагч гишүүн, эрдэмтэн доктор профессорууд, эрдэмтэн багш нараараа хичээл заалгаж байсан. Жишээлбэл: Манай Госснаб факультэд ЗХУ-ын Сансарын нислэгийн “Байконур”-ийн тойрог замын төвийн комиссын орлогч захирал хошууч генарал, математикийн ШУ-ны доктор, эх орны дайны ахмад дайчин Норминов.А.А багшаар дээд тоо заалгаж, лекц уншуулж семинарыг удирдан явуулдаг байлаа. Манай сургуулийн монголчууд ЭСЯ-ны болон сургуулийн захиргаанаас зохиогддог олон арга хэмжээнд идэвх санаачлагатай сайн оролцдог байв. Суралцах хугацаанд олон олон дурсамжтай сайхан зүйл тохиолдож байлаа. Энд заримаас нь товч дурдъя. Биднийг суралцах хугацаанд Аугаа их ялалтын түүхт 30 жилийн ой 1975 оны 5-р сарын 9-ний өдөр тохиож сургуулийн болон ЭСЯ-наас зохиогдсон урлаг соёлын олон арга хэмжээнд бид идэвхтэй оролцож, баярын жагсаал үзсэн сайхан дурсамж бий. 1976-1977 оны өвлийн амралтаар Л.Цэвээнравдан, П.Цацрал, Отгон бид 4 Украйны Венец хотын амралтад гадаад оюутан залуучуудтай хамт 7 хоног амарсан юм. Энэ хугацаандаа Дагестаны агуу яруу найрагч Расул Гамзатовтай хийсэн уулзалтад оролцож Патимат шүлгээ өөрийн дуу хоолойгоороо уншихыг сонсох ховорхон хувь тохиож билээ. Монголын урлагийн их найруулагч Арслангийн дүр бүтээсэн Доржсамбуутай амралтад байхдаа танилцаж нөхөрлөж байснаа дурсахад сайхан байна. Манай Г.В.Плехановчуудаас МУ-ын Ерөнхий сайд, Төрийн сайд, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Эрдэмтэн докторууд олон төрөн гарсан нь бидний бахархал юм. 1978 онд сургуулиа төгсөж эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу өөр өөрсдийн харъяа яамнуудын шийдвэрээр улс ардын аж ахуйн хэрэгцээт салбаруудад томилогдон ажилласан даа. Миний хувьд 1978 онд сургуулиа төгсөж ирээд Ойн модны аж үйлдвэрийн яамны Материал техник хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажилд орж байлаа. 1981-1984 онуудад Москва хотод зохион байгуулагдсан гадаад худалдааны хэлэлцээрт ангийн анд Д.Цэдэн-Ишийн хамт Ойн салбар болон Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн оролцож байсандаа мэргэжлээрээ бахархан дурсаж байдагдаа. Мөн Эрдэмтэн багш нараараа дахин хичээл заалгах боломж олдож Г.В.Плехановын нэрэмжит УАААДС дээрээ 1984 онд мэргэжил дээшлүүлж байлаа. Энд МУИС-ийн багш МУ-ын шатрын


– 169 – Монголчууд их мастер, МУ-ын гавьяат багш н.Хандсүрэн гуай, н.Дуламсүрэн гуай, АИХ-ын депутат, УТК-ын мэргэжилтэн н.Алтангэрэл гуай нартай хамт суралцсан сайхан дурсамж бий. 1985-1992 онуудад тус яамны харъяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрт орлогч дарга, мөн даргаар томилогдсон. 1992 оноос одоог хүртэл Мон-Мойд ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байна. Ойн болон Худалдааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, АХ-ын ойн медалиудаар тус тус шагнагдсан. Сургуулиа төгсөж ирээд нутгийн сайхан бүсгүйтэй гэр бүл болсон. Хань Д.Чулуунсүрэн маань эм хангамжийн ууган байгууллага болох МЭИК-д олон жил ажиллаж байна. Манайх 5 хүүхэдтэй ба гэр бүл үр хүүхэд, ач зээ нартайгаа нийслэл хотдоо өнөр өтгөн сайхан амьдарч байна. Монгол улсад Г.В.Плехановын салбар сургууль байгуулагдаж манай гурван хүүхэд 10 жилийн лицей сургуульд суралцаж төгсөөд охин Б.Мөнхтүвшин ЭМШУҮИС-ийг эм зүйч, охин Б.Нямсүрэн их эмч мэргэжлээр тус тус төгсөж эх орондоо ажиллаж байна. Хүү Б.Галсандорж үргэлжлүүлэн Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академид суралцаж төгсөөд УБТЗ-ын гадаад харилцааны хэлтэст ажиллаж байгаад Москва хотод УБТЗ-ын төлөөлөгчөөр томилогдон ажиллав. Зээ хүү Ч.Чойжилсүрэн лицей сургуульд суралцаж төгсөөд Бүгд Найрамдах Унгар улсын Дебрецен хотод Эдийн засаг бизнесийн их сургуульд суралцаж байна. Миний бие гурван үеэрээ Г.В.Плехановын нэрэмжит сургуульд суралцаж төгссөнөөрөө сургуулиараа би маш их бахархаж байдагдаа. Түүхт 100 жилийн ойн халуун мэндийг Та бүхэндээ дэвшүүлж, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе. Ж.Баяндалай Б.Түгжням, Ж.Баяндалай (МТХУХ) (ОМАҮЯ)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 170 – Миний аав Д.Цэдэн-Иш нь 1954 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1970 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги, 1971 онд Баруун Турууны САА-н 10 жилийн сургуулийг 1973 онд "Онц" дүнтэй дүүргэж, 1978 онд ОХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УААИСийг Материал техникийн хангамжийн инженер-зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Тус сургуулийг төгсөхөд бичсэн дипломийн ажил нь Аспирантурт суралцах эрх олгосон билээ. 1978 оны сургууль төгсөгчдөөс 1 Герман, 1 Чех, 1 Монгол оюутан аспирантурт суралцах эрх авснаас Монгол оюутан нь миний аав байлаа. Гэтэл Дээд Боловсролын хорооны Балчиндорж гуай болон ГУУЯ-ны удирдлагууд аавыг минь эхлээд 3 жил ажил тэгээд цааш сур гэсэн юм гэнэ лээ. Аавын нэг ангийн оюутан Б.Түгжинням, Ж.Баяндалай ах нартай одоо хүртэл гэр бүлийн найзууд юм. Ээж минь байнга холбоотой байж биднийг дагуулан айлчлан очин, залуу насаа дурсан халуун дотно яриа өрнүүлдэг. Хоёр ах минь мундаг улсууд шүү. Бидэнд дотно сайхан байдаг. Сургуулиа төгсөөд Геологи уул уурхайн яамны томилолтоор Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “ЭРДЭНЭТ” үйлдвэрийн Материал техник хангамжийн хэлтэст ахлах инженер, анхны Монгол орлогч даргаар ажиллаж байсан. Идэр залуу насандаа гэнэтийн ослоор харамсалтайгаар биднийг орхин бурханы оронд очсон. Тухайн үед би 10 жилийн сурагч бага балчир байсан. Миний аав энгийн атлаа тэр үеийн элит аав байсан. Манай гэр бүлийн хувьд хүний амьдралын хамгийн үнэтэй зүйлийг эрдэм боловсрол гэж үздэг байсан. Аав ээж хоёр минь 1976 онд гэр бүл болж хуримын ордонд хуримаа хийж оюутан байхдаа намайг төрүүлсэн юм. Миний ээжийг Н.Сэлэнгэ гэдэг. 1974 онд 10 дугаар ангийг дүүргэж, 1980 онд МУИСийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сангийн яамны ДАНДГАЙН ЦЭДЭН-ИШ (Хайрт аавыгаа дурсахуй)


– 171 – Монголчууд томилолтоор Эрдэнэт хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, Хивсний комбинатад анхны эдийн засагч, хэлтсийн дарга, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт эдийн засагч, одоо “Гэрэл-Инвест” ББСБ-ын гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Залуу насандаа хань ижлээ алдсан миний ээжийн хувьд хорвоогийн хамгийн хэцүү хүнд даваа байсан байх, бидний сурлага хүмүүжилд байнга анхаарал халамж тавьж 3 хүүхдээ хүний зэрэгт хургэж бүгдэд нь өндөр боловсрол мэргэжил эзэмшүүлсэн. Миний аав ээж хоёр Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд гар бие оролцон залуучуудтай хөдөлмөрлөж ээж минь МХЗЭ-ийн хорооны даргын ажлыг хийж залуучуудыг удирдан зохион байгуулж идэр залуу насаа Эрдэнэтчүүдтэй өнгөрөөсөн билээ. Аав минь Орос хэлийг маш сайн эзэмшиж албаны, дипломат, бүгд хурлын илтгэл зэргийг өндөр түвшинд боловсруулж бичдэг байсан гэж хамт ажилладаг хүмүүс болон дарга нар ярьж байхыг олонтаа сонсож байсан. Аав минь “ЭРДЭНЭТ” үйлдвэрийг тасралтгүй үйл ажиллагаагаар хангахад өөрийн бие хүчин чадлаа зориулж хамт олноо удирдан зохион байгуулж байсан. Аавыг минь хүмүүс "Иш" дарга гэж дууддаг байлaa Намайг уулзалт, ярилцлага, хуралд оролцож байхад аавыг минь таньдаг хүмүүс тааралдаад "Иш" даргын охин гээд найрсаг дотно хандан аавын тухай халуун дотно яриаг одоо хүртэл өрнүүлдэг. Энэ нь миний аав ямар хүн байсныг илтгэх мэт. Сайн хүний нэрийг 3 худалдана гэдгээр аавынхаа нэрээр ажлаа бүтээж байсан үе надад олон бий. Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь эцэг эх байдгийг өөрөө хүүхэдтэй болоод ч тэрүү он жилүүд улиран өнгөрөх тусам амьдрал улам ойлгуулж өгдөг юм байна. Би 1998 онд МУИС-ийн ЭЗС-ийг эдийн засагч мэргэжил, МУИС-ийн ЭЗС-ийн санхүү бүртгэлээр магистр, БНСУ-ын Нисэхийн дээд сургуулийн нисэхийн үйл ажиллагаа-МВА магистр хамгаалсан. Одоо БНСУ дахь "МИАТ" ХК-ны төлөөлөгчийн газар ахлах мэргэжилтнээр ажиллаж, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Дүү Ц.Ариунгэрэл 2000 онд МУИС-ийн ОУХД-ийг, 2004 онд Сөүл хотын Их сургуулийг гадаад харилцааны чиглэлээр суралцан төгсөж одоо БНСУ дахь "ХААН" банкны төлөөлөгчийн газарт ажиллаж байна. Бага дүү Ц.Ариунзаяа 2005 онд ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн ОУ-ын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо "ИНЕГ"-т мэргэжилтнээр ажиллаж байна. Ээж минь бидэнд аав чинь тэнгэр бурханы орноос та нарын сайн сайхан явааг харж баярлаж байгаадаа гэдэг. Гурван хүүхэд нь 3 хүргэн, 8 зээ нараар өргөжин бид бүгд одоо ам бүл 15 болтлоо өнөр өтгөн олуулаа болсон. Аавынхаа бодож санаж, мөрөөдөж байсан олон зүйлүүдийг багахан ч болов хэсгийг үр хүүхдүүд бид чинь биелүүлэхийн төлөө зорьж хайрт аав таныгаа мөнхөд дээдэлж явах болно. Таньдаа хайртай шүү ааваа. Том охин Цэдэн-Ишийн Ариунтуяа


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 172 – Д.Мижиддорж нь 1946 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ажилчны гэр бүлд төрсөн. 1954-1958 онд бага сургууль, 1967-1970 онд худалдааны техникум, 1973-1978 онд ЗХУ-д Г.В.Плехановын нэрэмжит УАААДСургуульд суралцаж бараа судлалын мэргэжил эзэмшсэн. Д.Мижиддорж нь 1963-1967 онд Мөрөн хотын гурилын үйлдвэрт ачигч, 1970-1973 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Худалдаа, бэлтгэлийн ангийн дарга, 1978-1988 онд Бөөний худалдааны нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, 1986-1992 онуудад Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн даргаар ажиллаж байсан. Д.Мижиддорж нь барааны хувиарт байнгын хяналт тавьж, үндсэн цэгийг барааны нэр төрлөөр тасралтгүй жигд хангах, хөдөлмөрчдөд чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэхэд гол анхаарлаа чиглүүлж, дэлгүүрүүднд няравгүй, секцийн систем нэвтрүүлэх, барааг задлан найруулж тараах, хөдөлмөр зохион байгуулалт урамшуулалын бригадын хэлбэрийг нэвтрүүлэх, дэлгүүрүүдийг нэгдсэн захилгатай болгох зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байв. С.Нарангэрэлийн хувийн архиваас ДЭМБЭРЭЛЖАВЫН МИЖИДДОРЖ (1946-2006)


– 173 – Монголчууд ДҮГЭРЭЭГИЙН МЯДАГМАА 1955 онд Говь-Алтай аймагт төрсөн, 1973 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг "Онц" дүнтэй төгсөж, хэлний бэлтгэлгүйгээр Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д орж, Хүнсний бараа судлалын мэргэжлээр суралцаж төгсөн, ХБЯ-ны зах зээл судлалын секторт 1990 он хүртэл мэргэжилтнээр, 1991 оноос хувиараа хөдөлмөр эрхлэн “Мичид” компанийг байгуулан хувийн бизнесээ өргөжүүлэхий тулд цаг наргүй ажилласан даа. 5 давхар барилга барьж, хувийн компаниа эдийн засгийн хувьд бэхжүүлж гэр бүлийнхээ амьдралд чухал хувь нэмэр оруулсан. Одоо тэрбээр Канад улсад охинтойгоо хамт амьдарч байгаа. Дурсамж бичсэн: Найз М.Отгон


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 174 – Би 1973 онд Улаанбаатар хотын 6 дугаар дунд сургуулийг төгсөж, Орос улсад суралцах хуваарь авсан юм. Манай сургуулийн 10-р ангийг тэр жил 82 хүүхэд төгсөж байсан ба би 1-рт жагсаж, хуваарь авахаар ороход гадаадын 10 хуваарь байсны 3 дээр нь захиалгаар нэр заачихсан, том дарга, сайд нарын хүүхдүүд явахаар болсон байв. Захирал багш нар үнэнгээр нь ярьж өгөөд дотоодын ямар ч сургуульд, ямар ч мэргэжлээр сурахад, аль ч сургуульд шалгалтгүй орж болно, дуртай сургуулиа сонгоорой гэж билээ. Уг нь эмч юмуу эдийн засагч болно гэж бодож байсан ч хуваарь үлдээгүй байсан нийтийн хоолын инженер-технологич гэдэг мэргэжлийг сонгосон юм. 10 дугаар ангиа "Онц" төгссөн учраас ганцхан Орос хэлний шалгалт өгөөд "Сайн" дүн авч хэлний бэлтгэлгүй шууд 1-р курс явахаар боллоо. Тэр жил Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д Д.Мядагмаа, С.Оюундэлгэр, Л.Туул, Б.Гэрэлмаа бид нар Орос хэлний бэлтгэлд суралцалгүй шууд үндсэн ангид орж суралцаж билээ. Одоо бодоход Орос хэлний суурь гайгүй байсан ч үндсэн курст шууд сурна гэдэг нилээд хүнд тусч, хичээлээ ойлгохгүй, их зүдэрдэг байсан санагдаж байна. Орос хэлний багш нар л биднийг ойлгохоос бусад нь яаж ч ойлгохов дээ, бид ч бас өөрсдөө ач холбогдол өгч чадахгүй байсан байх даа. Манай ангийн С.Оюундэлгэр надтай адил Нийтийн хоолын инженер-технологиор төгсөж, Улаанбаатар хотын нийтийн хоолны салбарт ажиллаж байсан. Намайг 2-р курст ордог жил 10 жилийн ангийн анд, сурлага сайтай Будсүрэнгийн Түмэн маань Эрхүүгийн МАГСАРМААГИЙН ОТГОН


– 175 – Монголчууд хэлний бэлтгэл төгсөж ирээд манай сургуульд суралцахаар боллоо. Найз минь эдийн засгийн мэргэжлээр сурч, эх орныхоо шинэ үеийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, их зүйл бүтээсэн хүн билээ. Бид 60 рублийн “цалин”-тай, юунд ч хүргэж чадахгүй, тэгсхийгээд дуусгачихна, Эрдэнэсүрэн, Мядагмаа бид 3 нийлж, хоолоо хийж иддэг, сард цөөн рублиэр нийлнэ. Хүний газар дөнгөж 18-19 настай, гэр орноосоо холдож үзээгүй хүүхдүүд их л тэвдэцгэсэн байх даа. Одоо бодоход гадаадын оюутан болчихсон гэсэн өег сэтгэлээр амьдарч, орчин байдлаа хүнд хэцүү байна гэж огтхон ч бодохгүй, хичээл тарж ирээд л гадуур гарч, юм үзэж нүд тайлдаг байсан даа. Ямар ч байсан 5 жил суралцаж, сургуулиа төгсөж, нийтийн хоолын инженер-технологич гэдэг мэргэжилтэй эх орондоо ирсэн. Биднийг төгсөх жил Г.В.Плехановт маш олон хүүхэд ирсэн юмдаг. Ихэнх нь Худалдаа, бэлтгэлийн яамны нэр дээр суралцахаар ирсэн нь худалдааны мэргэжлийн боловсон хүчнийг шинэ мэргэжлээр нарийн мэргэшүүлж эхэлж байсан үе байлаа. Сүүлд манай яам, түүний харъяа газруудад манай Г.В.Плехановчууд л гол мэргэжилтнүүд болдог байлаа. Сургууль төгсөж ирсний дараа жил нь Худалдаа, бэлтгэлийн яамны захиалгатай Нийтийн хоолны объектуудын зураг төсөл зохиоход мэргэжлийн хүн шаардлагатай болж, намайг яамнаас Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтад ажиллуулахаар томилж явуулсан юм. Монголд Улсын барилгын зургийн институт, Хөдөө аж ахуйн барилгын зургийн институт гэж 2 том газар, нийтдээ 700 гаруй инженер техникийн ажилтантай, цэвэр сэхээтний байгууллага байлаа. Би хоёр байгууллагын худалдаа нийтийн хоол, ахуйн үйлчилгээний объектуудын технологийн зураг төсөл боловсруулдаг, тухайн үед 200 гаруй объектын зураг төсөлд оролцсон юм. Энд ажиллахад Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д суралцсан мэргэжлийн хичээлүүд маань асар их мэдлэг олгосны ачаар ямар ч үед төгс шийдэл гаргахад их тус болдог байв. Улс орны өнцөг булан бүрт баригдах барилга объектуудын зураг төсөлд орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй ажлын байрны зохион байгуулалтыг бий болгоход онцгойлон анхаарч ажиллаж байв. Зургийн байгууллагад 8 жил ажиллаад, Улаанбаатар хотын Нийтийн хоолны удирдах газарт Хэлтсийн дарга, Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга, ерөнхий инженерээр ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын нийтийн хоолны салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн хоолны газруудын төрөл, ангиллыг боловсронгуй болгох, нийтийн хоолны цэг, салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зэрэг өргөн далайцтай ажлыг мэргэжил нэгт нөхдийн хамт зохион байгуулж байлаа. Улаанбаатар хотын нийтийн хоолны газруудын цэг, салбарын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой хэд хэдэн хэтийн төлөвлөгөө зохиож байв.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 176 – Худалдаа, бэлтгэлийн яаманд манай сургуулийг төгсөгч, нийтийн хоолын инженер-технологич Ж.Октябрь орлогч сайдаар томилогдож, биднийг мэргэжлийн удирдлагаар хангаж, чиглэл үүрэг өгдөг, мөн манай сургуулийн төгсөгч Ц.Энхжаргал маань яамны Нийтийн хоолны хэлтсийн даргаар ажиллаж, нийтийн хоолны хот хөдөөгийн салбарыг “Плехановчууд” удирдан ажиллаж байлаа. Ганц нийтийн хоол ч биш, Монгол улсын худалдааны салбарыг 1975 оноос эхлэн “Плехановчууд” бодлогоор зангидаж, бие сэтгэлээ зориулан удирддаг байлаа. Тэгэхээр Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС маань Монгол улсад шинэ үеийн худалдаа, нийтийн хоолны салбар хөгжихөд онцгой хувь нэмэр оруулсан юм даа. Би Хотын нийтийн хоолны удирдах газарт Ерөнхий инженерээр ажиллаж байгаад бие даасан аж ахуйн тооцоотой газар удирдаж үзэхээр Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Гоо марал" зоогийн газрыг аж ахуйн тооцоотой газар болгон авч ажиллаж эхэлсэн юм. Тухайн үед аж ахуйн тооцоотой газар толгой даан ажиллахад их сонирхолтой байж билээ. Энд нөгөө л их сургуульд үзсэн нягтлан бодох бүртгэл хичээл их тус болсон юм. Дараа нь Монгол-Чехийн хамтарсан “Клуб Прага” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2000 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж, Гэр бүлийн ААН-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байлаа. Улсын ажилд зүрх сэтгэлээсээ үнэнч шударгаар хөдөлмөрлөж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахад, хувийн секторт ах ахуйн бүх шат дамжлагад ажиллахад оюутан үед сурч авсан онол, мэдлэг мөн ч их тус болсон доо. Бид нарыг төгсөж ирэхэд Худалдаа, бэлтгэлийн яамны дэргэд зах зээл судлалын хүрээлэн буюу Эрдэм шинжилгээний сектор байгуулагдаад удаагүй байсан. Тэр хүрээлэнд найз Мядагмаа маань эрдэм шинжилгээний ажилтнаар орсон байлаа, нэг өдөр оройхон ажил тараад Улсын Их Дэлгүүр ортол Мядагмаа ажлынхаа хэдэн хүнтэй зогсож байв. Юу хийж байгаа юм бэ гэж асуухад “Зах зээлээ судалж байнаа” гэсэн. Тэр нь малгайны зах зээлийг судалж, хүмүүсийн өвлийн малгайны төрөл зүйлийн талаар судалгаа хийж байсан юм билээ. Зах зээлийг ард иргэдийн дунд орж судлан иргэдийн хувцасны размерийг хүртэл албан байгууллага, зах худалдааны газраар явж тогтоож байсан юмдаг. Тийм л чухал үед бид сургуулиа төгсөж, эх орныхоо амьдралд чухал хувь нэмэр оруулсан юм байна гэж боддог. М.Отгон


– 177 – Монголчууд СЭНГЭСАМБУУГИЙН ОЮУНДЭЛГЭР 1973 онд Налайх дүүргийн 10 жилийн сургуулийг "Онц" дүнтэй төгсөөд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д шууд ирж, нийтийн хоолны инженер технологийн мэргэжлээр 1978 онд төгссөн. Улаанбаатар хотын нийтийн хоолны цэг салбаруудад мэргэжилтнээр ажиллаж байлаа. Оюутан байхдаа урлаг уран сайхны ажилд идэвхтэй оролцдог охин байж билээ. 1990 оноос хойш хувийн хэвшилд ажиллаж байгаад 2021 онд хүнд өвчний улмаас нас барсан. Москва хотод 5 жил суралцаж, сургуулийнхаа хамт суралцагсадтайгаа бужигналдаж, оюутны амьдралаар амьдарсан тэртээх он жилүүдэд тэр чигтээ “Амьдралын бас нэг их сургууль” төгсөж дээ бодогддог юм. Тэнд бид соёлч боловсон харилцаанд сурч, тэнд бид амьдралаа хэрхэн зохион байгуулахад суралцаж, тэнд бид бие даан сайхан амьдрахад суралцаж, тэнд бид бусдад хэрхэн хүндэтгэлтэй хандахад суралцаж, тэнд бидний зан төлөв төлөвшиж, тэнд бид бие даасан иргэн хүн болж хүмүүжжээ. Москва хотын оюутан байснаараа бахархдаг. Дурсамж бичсэн: Найз М.Отгон (1955-2020)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 178 – Би 1956 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрсөн, 1974 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1978 онд Москва хотын УАААДС-ийн Аж үйлдвэрийн бараа судлаач-худалдааны зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. ЖАВЗАНГИЙН СҮХБААТАР ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын Нэрэмжит УАААДС-ийг 1978 онд Улаан дипломтой, Аспирантурт шууд суралцах зөвлөмжтэй төгссөн. 2000 онд Голландын Маастрихтын Менежментийн сургуулийг бизнесийн удирдлага, стратегийн удирдлагын магистр, 2007 онд АНУын Пенсилвани мужийн Улсын Их Сургуульд дээд боловсрол, олон улсын болон харьцуулах боловсролын чиглэлээр докторын 2 хөтөлбөр дүүргэж философийн докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1998 онд дэд профессор, 2012 онд профессор цол хүртсэн. Мөн 1978-1989 онд МУИС-д багшаар 11 жил ажиллаж бараа судлал, худалдааны эдийн засаг мэргэжлийн олон арван шавьтай болсон байна. 1987-1991 онд Худалдаа, үйлдвэрийн яамны хэлтэс, газрын даргааар ажиллаж Монголын худалдаааны бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байв. 1991-1996 онд Зах зээлийн коллежийн захирлаар томилогдон ажиллаж сургалтын агуулга, технологийг шинэчилж, багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулж, материаллаг баазыг бэхжүүлж, улмаар сургуулиа Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль болгож, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд ажиллах чадвартай дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг худалдаа, бизнесийн орчин үеийн сургууль болгож чадсан байна. Тус сургуулийн тэр үеийн төгсөгчдөөс УИХ-ын 3 гишүүн, ерөнхий сайд төрөн гарсаны дээр, их хурлын дарга ч тэр сургуулиас ажил, амьдралын гараагаа эхэлж байжээ. 1996-2001 онд Удирдлага, эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциумын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа НҮБХХ болон Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төслүүдийг удирдаж эдийн засаг, бизнесийн сургуулиудын багш нарын англи хэлний болон мэргэжлийн мэдлэгийг дээшлүүэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Монголын эдийн засаг, бизнесийн чиглэлийн 50 гаруй багш нар Австрали болон бусад оронд магистр хамгаалахад дээрх төслүүд суурь бэлтгэл нь болж өгчээ.


– 179 – Монголчууд Түүнчлэн 2008-2011 онд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн захирлаар томилогдон ажилласан юм. АНУ-ын 50 сая америк долларын санхүүжилттэй энэхүү том төсөл туйлын амжилттай хэрэгжиж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг эхлүүлж, МСҮТ-ийн сургалтын чанар, материаллаг орчин нөхцөл ихээхэн сайжирсанаар тухайн үедээ суралцагчдын тоо нэмэгдэж, төгсөгчдийн ажил эрхлэлт дээшилсэн үр дүн гарсан. Энэхүү төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг зах зээлийн эрэлтээр удирдуулсан, чадамжид суурилсан, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, уян хатан систем болгон өөрчлөн шинэчлэх өргөн хүрээтэй шинэчлэлийг эхлүүлж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг өөрчлөх, багш нарын давтан сургах, сургуулиудын дадлагын газруудыг шинэчлэх, орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор хангах, салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг олон талт үйл ажиллагааг ажилттай хэрэгжүүлсэн. 2011-2018 онд Санхүү-Эдийн засгийн их сургуулийн эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллах хугацаандаа. СЭЗИС үндэсний хэмжээнд төдийгүй, олон улсад магадлан итгэмжлэгдсэн бизнес, эдийн засгийн тэргүүлэх их сургууль болон хөгжихөд тодорхой хувь нэмэр орууллаа. СЭЗИС нь АНУ, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэх Зөвлөлд (ACBSP) Монгол Улсаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд магадлан итгэмжлэлд бэлтгэх багийг би ахлан, удирдаж ажилласан юм. СЭЗДС-ийн судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш судлаачид, магистр, докторантуудыг сургах, хөгжүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж Европын Холбооны санхүүжилттэй олон улсын хоёр том төсөлд хамруулсанаар тус сургуулийн олон багш, докторант, оюутнууд Европийн их сургуулиудад мэргэжлээ дээшлүүлж суралцсан байна. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар Монголын боловсролын шинэчлэлийн олон тооны төсөлд гар бие оролцон хэрэгжүүлж, үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал: боловсролын анхны секторын судалгаа, мастер төлөвлөгөө боловсруулах ажилд эдийн засаг, санхүүгийн хэсгийг ахлан ажиллаж олон улсын зөвлөхүүдтэй нягт хамтран ажилласан юм. 1994 оны Мастер төлөвлөгөө нь олон жилийн турш боловсролын шинэчлэлийн удирдамж болж амжилттай хэрэгжиж ирсэн билээ. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед боловсролд төсөв хөрөнгө дутагдаж, хямрал нүүрлэсэн хүнд үед дунд сургуулийн бүтцийн өөрчлөлтийн төслийг олон улсын зөвлөх Мимнауфтай хамтран боловсруулсанаар дунд сургуулиудыг нэгтгэх, хэв шинжийг нь өөрчлөх нөхцөл бүрдэж, илүүдэл багш нарт 3 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн байна. Азийн хөгжлийн банк (АХБ)-


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 180 – ны санхүүжилттэй Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн үр дүнд төсвийн үр ашиг дээшилсэний дээр ахлах сургууль, цогцолбор сургууль зэрэг шинэлэг хэлбэрийн сургалтын байгууллагууд бий болжээ. Дээд боловсролын байгууллагуудыг бэхжүүлэх АХБ-ны техникийн туслалцааны анхны төслийн багийг ахалж ажиллласанаар дээд боловсролд стратегийн төлөвлөлт, кредит цаг, магадлан итгэмжлэл, зөвлөх үйлчилгээ, цөм хөтөлбөр зэрэг олон шинэлэг зүйлс хэрэгжих болж, дээд боловсролын удирдлагын чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн олон улсын зөвлөх Ленахантай хамтран Монголын боловсролын хоёр дахь "Мастер төлөвлөгөө" болсон Боловсролын салбарыг 2000-2004 онд хөгжүүлэх стратегийг Монгол, Англи хэл дээр боловсруулан батлуулсан нь боловсролын шинэчлэлд оруулсан бас нэг чухал хувь нэмэр юм. Энэхүү стратеги нь тухайн үедээ боловсролын бодлогын гол баримт бичиг болж үйлчилсэн байдаг. Монголын мэргэжлийн боловсролын шинэчлэлийн хамгийн том төслийн удирдаж амжилтанд хүргэсний дараагаас дээд боловсролын шинэчлэлийн төсөлд зөвлөхөөр ажиллаж дээд боловсролын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох санал зөвлөмжөөс гадна Хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө, Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийн журмыг боловсруулсан нь уг төслийн хэрэгжилтийн явцад ажил хэрэг болж олон сургууль, судлаачид төсөл, судалгааны тэтгэлэг грант хүртсэн байдаг. 2015- 1017 онд АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Олон улсын зөвлөх үйлчилгээний 20 хүнтэй багийг ахлан ажиллаж дээд боловсролын үйл ажиллагааны 10 чиглэлийг хамарсан аргачлал, зөвлөмж, удирдамж, төлөвлөгөө зэрэг 90 бүтээгдэхүүнийг олон улсын зөвлөхүүдтэй хамтран боловсруулж хүлээлгэн өгсөн нь одоо ч үнэ цэнэтэй хэвээр байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ын санхүүжилттэй, МХТ ашиглан монголын бага, дунд боловсролын багш нарыг чадавхжуулах төслүүдийн суур болон үр дүнгийн судалгаануудыг ч удирдан хэрэгжүүлсэн юм. Монголдоо төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаач юм. Монголын боловсролын асуудлаар олон улсын 40 гаруй хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэний дээр, ЮНЕСКО-гийн 10 орныг хамарсан 3 жилийн судалгаанд монголыг төлөөлөн оролцож хэрэгжүүлсэн байна. Японы Токиогийн Технологийн их сургуульд 4 удаа зочин профессороор уригдан ажиллаж, 2021 оны хавар НҮБийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийн (UN University, Institute of Advanced Study in Sustain ability) магистр, докторын оюутнуудад онлайнаар судалгааны арга зүйн хичээлийг бүтэн улирлын турш англи хэл дээр уригдан заасан байна. Олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлээс ишлэл авсан бүтээлийн тоо одоо 200 гаруй болоод байна.


– 181 – Монголчууд Олон жилийн нөр их хөдөлмөр, мэдлэг чадвар, туршлагаа зориулан монголын боловсролын салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Монголын боловсролын асуудлыг олон улсын түвшинд таниулан хүргэхэд гаргасан хүчин чармайлтыг үнэлж 1995 онд "Хөдөлмөрийн Хүндэт медаль", 2012 онд "Алтан гадас одон", 2015 онд "Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон", 2021 онд "Худалдааны 100 жил", Монголын тусгаар төрийн 110 жилийн ойгоор "Монгол улсын гавьяат багш" цолоор тус тус шагнагдсан.. ОЮУТАН АХУЙ ЦАГИЙН ДУРСАМЖУУД Дипломын багш В.Г.Протасов. Оюутан ахуй цагийн олон сайхан дурсамж бий боловч юуны өмнө надаас өөр хэнч бараг мэдэхгүй нэг хүний тухай бичмээр санагдлаа. Энэ хүн бол (аж үйлдвэрийн бараа судлалаар сурч байсан Б.Отгон, Б.Туул нарт мөн хичээл орж байсан байх) Хуванцар бараа (Плассмассовые товары) хичээл заадаг байсан доцент В.Г.Протасов багш юм. Нэг сайхан биерхүү, шар, гүндүүгүй 50 орчим насны Орос байж билээ. Мань багшийн ажилладаг байсан жижигхэн Хуванцарын лаборатори нь элдэв бодис, багаж хэрэгслээр дүүрсэн, ундуу сундуу, замбараагүй гэмээр лаборатори байсан бөгөөд одоо санахад манай сургуулийн хуучин байрнуудын нэгийнх нь подвалд байсан санагддаг юм. Владлен Гаврилович багш маань надад “Сүх чи тарваганы арьсан малгайг монголчууд их хийдэг, энд авч ирж зардагийг сайн мэднэ. Гэхдээ тарваганы арьсан малгайны дутагдалтай тал нь юу болохыг мэдэх үү? Жаахан өмсөөд ирэхээр хэлбэрээ амархан алдана, ус чийг даахгүй, бас амархан хатаж хорчийно. Тэгэхээр хэрэглээний эдгээр чанарыг (потребительские свойства) сайжруулах арга зам байж л таараа, энэ талаар судалгаа хийвэл яасан юм гэж зөвлөж билээ. Протасов багшийнхаа зөвлөлгөөг дагаж багшийнхаа лабораторид хааяа хааяа очиж хэдийгээр диплом бичих болоогүй дөнгөж 2-р курс байсан боловч зарахаар авч очсон 2-3 ширхэг тарваганы арьсан малгайгаа янз бүрийн уусмалаар шүрших, хатаах зэргээр ажилладаг байлаа. Сүүлдээ дипломоо энэ сэдвээр бичихээр болж Бүх холбоотын Арьсан эдлэлийн судалгааны хүрээлэн (Всесоюзный Научно-Исследовательский Институт Меховых Изделий)-тэй ч холбогдож тэнд туршилтуудаа хийж билээ. В.Г. Протасов багш минь “Арьсан эдлэлд полиэтилений эмульс түрхэх замаар түүний хэлбэрээ хадгалах чанарыг дээшлүүлэх нь” (Улучшение формоустойчивости меховых изделий путём обработки полиэтиленовым эмульсием) сэдэвт дипломын ажлыг маань удирдаж, төгсөөд шууд аспирантурт дэвшин суралцуулах санал (рекомендац) (рекомендательное письмо) бичиж өгч билээ. Чухам энэ үеэс л миний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сонирхох сонирхол минь илүү хүчтэй өрнөсөн байх гэж би боддог. Оюутан цагаас хойш багштайгаа дахиж ер холбогдож чадаагүйдээ одоо ч гэсэн харамсдаг юм.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 182 – Нараа бид хоёрын хөгтэй явдлууд Оюутан цагийн дурсамжууд дотор Далхаа овогтой Нармандах найзтай маань холбоотой олон зүйл санаанд тод үлдсэн байх юм. Манай сургуулийнхан андахгүй дээ. Д.Нармандах найз маань төгсөж ирээд л ХБЯ-нд худалдааны хэлтэст ажилласан, дараа нь бөөний худалдааны байгууллагад шилжиж, "Хүнс трэйд"-ийн захирлаар олон жил ажилласан, сүүлд АНУ-д нэлээд хэдэн жил болоод ирсэнийхээ дараа Монгол банкинд Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга хийж байгаад тэндээсээ гавьяныхаа амралтанд гарсан билээ. Увс аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд Москвад суралцахаар вагонд үеийн олон залуучууд, охидуудтай хамт явахад Нараа, Ж.Октябрь болон манай сургуулийн олон оюутнууд тэдний дунд байсан юм. Вагонд болсон нэг явдлыг дурсахад хэн нь ч юм нэг шил Орос пиво задалж надад өгөхөд адууны шээс шиг амтагдаад ууж чадахгүй байсныг талийгч Ж.Октябрь сайд маань олон удаа сүүлд дурсан ярьж билээ. Нараа тэгэхэд Эрхүүгийн бэлтгэл төгсөж бүх талаар бэлтгэгдсэн учир пивоны талаар намайг бодвол арай дээр байсан биз. Сургуульдаа очоод бид 2 тус тусдаа өрөөнд орсуудтай хамт орсон боловч эхний 2 жилдээ хоолоо хамт хийж иддэг байлаа. Голдуу гоймонтой шөл хийж иддэг байсныг П.Долгорсүрэн эгч (төгсөөд МУИС, ХҮИС-д насаараа багшилсан) ажиглаж “шөлөө л хийж байна уу?” гэхэд Нараа маань маш их ичсэн гэдэг. Мөн нэгдүгээр курсийн өвлийн шалгалт эхлэх үед би дээд тооны шалгалтаа урьдчилж өгөөд “сайн” авчихаад сэтгэлээр жаахан унаад ч гэх юм уу орондоо хэвтэж байтал Нараа орж ирээд манай оросуудаас “Что случилось с ним?” гэж асуухад манай өрөөний өндөр орос (одоо нэрийг нь мартжээ, их өндөр, волейбол тоглодог, би түүнийг дагаж волейболын секцэнд явдаг, факультетийн шигшээд хамт тоглодог байв) “Сүхээ убит” гэж хариулсан гэдэг. Нараа дотроо Эрхүүд бэлтгэл төгссөн би эх орны алтан гурав аваад яагаа ч үгүй байхад бэлтгэлгүй ирчихсэн мөртлөө урьдчилж өгөөд “хорошо” авахдаа


– 183 – Монголчууд сэтгэлээр унаж байдаг пээдгэр бацаан бэ гэж бодсон гэдэг. Сүүлдээ Нараа бүр давслаад “Сүхээ сайн авчихлаа, дунд сургуулийн тооны багшийнхаа царайг яаж харна гэж байсан” гэж нэмж ярьдаг болсон юм. Энэ бол миний улаан дипломон дээр бичигдсэн гурван “Сайн” дүнгийн нэг (бусад нь бүгд Онцсайн) байсан юм. Гуравдугаар курсээс эхлээд Нараа ч тэр, би ч тэр охид эргүүлээд алга болж өгсөн. Нараа, Оюунбилэг хоёр маань, талийгаач эхнэр Сэлэнгэ бид ч тэр үед л бие биенээ олж амьдралаа зохиож билээ. Бас Ганболд-Цогзолмаа, Цогт-Бурмаа, Түмэн-Туяа гэсэн хосууд ч манай сургуулиас бидний үед төрсөн билээ. 4 дүгээр күрсэд орсоны дараа байх, бид дөрөв хэсэг хугацаанд нэг өрөөнд байж таарсан юм. Дундуураа том шкафтай, хоёр захын хоёр орон дээр хос хосоороо. Орондоо ороод л чимээ гаргахгүйг хичээнэ. Гэхдээ залуу улсууд яаж зүгээр байх билээ. Би тэсэлгүй нэг орой орондоо орсон хойно “За Нараа эхлэх үү?” гэдэг байгаа. Бид дөрөв ч ичсэн хэдийн боловч инээлдээд биеэ барих нь арай дээр болж билээ. Хөгтэй, дурсамжтай явдлын нэг хэсэг л ийм байна. Орос хэл, зуны ажил, жинсовый парень Дунд сургуулиа онц төгссөн хүүхдүүд дотоодын дээд сургуульд сурахыг хүсвэл конкурсанд ордоггүй, гадаадад сурахаар бол зөвхөн орос хэлний шалгалт өгдөг журам нэг хэсэг үйлчилж байсан юм байна. Увс аймгийн төвд нэг л 10 жилийн сургуультай, түүнийг 1974 онд бид 76-уулаа төгсөж билээ. "Онц" төгссөн гээд би гадаадын 20 хуваарь авах дарааллын эхэнд зогсож хуваарь сонгохдоо надад нэр зааж ирсэн холбооны инженерийг биш, урьд өмнө дуулдаагүй бараа судлал гэх хуваарийг сонгож билээ. Миний ах нар дандаа гадаадад, дандаа инженер мэргэжлээр сурсан учир инженер болмооргүй надад санагдсан байх. Хотод ирээд Орос хэлний шалгалт өгөх юм болов. Эмчид үзүүлэх тухай диалоги ярих юм таарсан санагдана. Ярих юм аа ч ярилаа. Хамгийн сүүлд “Будьте здоровы”-гээ л төгсгөлөө. Тэнд шалгалт авч байсан Орос авгай “Отлично” гэсэн чинь монголчууд нь дуурайгаад л “Отлично” гэж байна. Тэгээд л бэлтгэлгүй Москвад яваад очсон чинь ер нь мэдэх юм алга. Дэлгүүрээс талхаа ч авч идэх төвөгтэй санагдана. Хоёр сар гаруй “харанхуй” дотор байж байгаад арай гэж “үүр цайж” байтал өвлийн шалгалт эхэллээ. Хамгийн сайн чаддаг гэж бардамнаад математикаа урьдчилж өгөөд сайн авсан тухай дээр бичсэн билээ. Харин аз болоход бусад бүх шалгалтаа "Онц" өгөөд өвлийн амралтаар Тувагаар дамжин гэртээ харьж билээ. Тэгээд л Орос хэл сурахын тулд сургуулийн номын сангийн уран зохиолын тасгаас салахгүй, 7 хоног бүр 10 ном авч уншдаг болов. Багадаа Монгол хэлээр уншиж байсан бүх номууд, дараа нь номоо бүр төрөлжүүлэн адал явдал, уран зөгнөлт, хайр дурлал, сонгодог зохиол гэх мэтээр сонгож уншдаг болов. Оюутан байсан эхний хоёр жилдээ 200 гаруй уран зохиолын ном уншсан байна лээ. Эдгээр ном л миний Орос хэл сайн сурахад тун их


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 184 – тус болсон гэж боддог. Хоёрдугаар курсийн намар Монгол-Зөвлөлтийн найрамдлын сараар “Землячество Монгольских студентов”-оос эрхэлж ханын сонин гаргах болоод түүний тэргүүн өгүүллийг бичих үүрэг надад оногдов. Хэдэн юм бичээд унаган Орос хэлтэй Урнаад санамсаргүй үзүүлсэн чинь “Сүхээ чи ямар аймаар юм бэ” гэж билээ. Миний Оросоор бичсэнийг тэгж өндөр үнэлсэн хэрэг л дээ. Орос хэл, ялангуяа хараал, ерөөлийг нь оролцуулаад ярианы хэл сурахад их тус болсон зүйл бол Оросуудтайгаа хоёр удаа зуны ажилд явсан явдал гэж би боддог. Хоёрдугаар курсээ төгсөөд факультетийн оросуудтайгаа зуны ажилд явлаа. “Камаз” машин үйлдвэрлэдэг Наберёжные челны гэдэг хотын ойролцоо Кама голын усан цахилгаан станцын барилга дээр ажилласан юм. Ажил хүнд ч гэлээ амархан дасаад бетон зуурмагтай дамнуургыг оросуудтайгаа хамт дажгүй өргөдөг болсон юм. Хоёр сар орчим ажиллаад зургаан зуу гаруй рублийн цалин авч баян оюутан боллоо. Дараа жил нь бас БНТатарстан улсын нийслэл Самара хотоос холгүй ажилласан боловч сар хэртээ ажиллаад баригдаж буцахаар болсон нь гадны хүн орох хориотой бүсэд нэг Монгол орчихсон байсныг мэдсэн хэрэг юм. Манай нутгийн Чулуунбаатар бас зуны ажлаас баригдсан байж билээ. Зун ажил Орос хэл сурах, мөнгө төгрөгтэй болох, Оросуудын хүн чанарыг таньж нөхөрлөхөд их хэрэгтэй болсон. Москва хот бол Орос болоод социалист бусад орнуудад сурдаг оюутнуудын заавал дамжиж өнгөрдөг газар байлаа. Манайхаар надаас өмнө болон хойно төгссөн нутгийн оюутнууд их ирнэ. Эхэндээ би, дараа нь Сэлэнгэ бид хоёр чадах, ядахаараа дайлаад хотоо үзүүлээд явуулдаг байлаа. Румынээс Даваадорж, Польшоос Цог, Гомборагчаа, за тэгээд бусад хотоос олон ч найзууд ирдэг тэдэндээ би гоё хувцас, жинс захиж авч өмсдөг болов. 3 болон 4 дүгээр курсдээ би Киев, Ростов, Ленинградаар, Сэлэнгэ бид хоёр Польш руу найзынхаа урилгаар оюутан байхдаа хамт явж билээ. Өчигдөрийн хөдөөний хэлгүй бор банди маань ном уншиж Орос хэлтэй болж, зуны ажилд явж мөнгөтэй болж, найз нарынхаа хүчинд хамгийн ганган чамин хувцаслаж, урт үстэй, өндөр платформтой, онц сурдаг тун дажгүй оюутан боллоо. Найз нар маань ямар сайндаа л “жинсовый парень” гэж нэрлэж байх вэ дээ. Нэг мэдэхэд хөдөөний бор залуу алга болж гадаадад сурдаг ганган оюутан бий болсон юм. Ж.Сүхбаатар


– 185 – Монголчууд Эхнэр авч, аав болов Гуравдугаар күрсэд ордог жил зуны ажилд яваад Москвад найман сарын сүүлээр буцаж ирж билээ. Тэгээд деканаасаа сарын чөлөө аваад (онц сурдаг сайн оюутан болохоор л чөлөө өгсөн хэрэг) нутаг яваад өглөө. Бүр 9 сарын сүүл, хичээл ороод бараг сар болж байхад буцаж ирдэг юм. Тэгсэн чинь манай сургуульд шинээр 20 орчим охидууд сурахаар ирсэн байжээ. Нараа маань ч тэдэнд газарчилж гүйгээд тун завгүй. Тэдний дундаас л Оюунбилэгээ олж харж, сонгож, амьдралын ханиа болгосон юм. Миний хувьд охидууд дагаж гүйгээгүй ч гэсэн азаар миний өөдөөс харсан өрөөнд ирээдүйн эхнэр Сэлэнгэ минь Танятай цуг орж таарсан юм. Хааяа тааралдана, хэдэн үг солино, тэгж танилцаж, сүүлдээ тамхи татдаггүй мөртлөө тамхилах уу гэж коридорт болзоонд урьдаг боллоо. Нэг жил ч хурдан өнгөрлөө. Зуны амралт ч боллоо. Намар 4-р курсэд орохоор ирэхэд Сэлэнгэ нэг л өөр болсоныг анзаарлаа. Жирэмсэн болсоныг нь би ч амархан гадарлав. Тэгээд л гэр орныхондоо ч хэлэлгүй (зөвхөн Эрхүүд сурч байсан ахдаа дуулгаад) айл гэр болж амьдрал зохиохоор сэтгэл шулуудаж бид хоёр 11 сарын 26-нд улс тунхагласны ойгоор оюутны байрандаа найз нараа урьж жижигхэн хурим хийгээд, маргааш нь Элчин дээр очиж гэр бүлээ бүртгүүлж билээ. Сэлэнгэ бид хоёрын гэр бүл болсон түүх ийм л товч юм. Хавар болж охин маань төрлөө. Би ч төгсөх болж дипломоо бичих, эмнэлэгт байгаа эхнэрээ эргэх, охиноо хүүхэд асрах газраас нь авч салхилуулах гээд олон ажилтай болж билээ. Гэхдээ бүгдийг нь даваад л гарсан даа. Бид хоёр аз жаргалтай сайхан гэр бүл бий болгож, хоёр сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд одоо ач, зээ зургаа болоод байна. Хүргэнийх маань Улаанбаатар хотод, хүүгийнх маань Малайз улсад ажиллаж амьдарч байна. Даанч хань маань эдгэршгүй өвчний улмаас 7 жилийн өмнө талийгаач болсон билээ. Сэлэнгэ минь сурсан мэргэжлээрээ Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, УИХ-ын Тамгын газар зэрэгт хариуцлагатай алба хашиж, эдийн засгийн ухааны магистр хамгаалж, ажил албандаа ч, гэр орондоо ч хүлээсэн хариуцлагаа эрхэм сайнаар биелүүлж ирсэнийг энд дурьдахад илүүдэхгүй гэж бодож байна. Дүгнэлтийн оронд Эргээд дурсахад Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд сурсан маань нэгдүгээрт, миний амьдралд асар их өөрчлөлт авч ирсэн юм. Орос хэл сурч, мэргэжил эзэмшиж, гэр бүл


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 186 – зохиож, аав болсон зэргээс гадна хүмүүстэй харилцах, хүн төрөлхтний соёл иргэншлийн уламжлал, практиктай танилцахад их хувь нэмэр болсон гэж боддог. Хоёрдугаарт, энэ сургуульд сурсан нь миний цаашдын амьдралын замыг зааж өгсөн юм. Их сургуульд багшаас ажлын гараагаа эхэлж яамны газар, хэлтсийн дарга, дээд сургуулийн захирал, дэд захирал, том төслийн захирал зэрэг хариуцлагатай алба хаших, гадаадын санхүүжилттэй төслүүд дээр ажиллах, Англи хэл сурах, Голланд, АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалах, эрдэмтэн профессор болох зэрэгт зохих бэлтгэл шат, суурь болжээ гэж бодож байна. Г.В.Плехановын сургуульд хамт суралцаж, нөхөрлөж, хамт ажиллаж амьдарсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье! 1978 оны төгсөгч Ж.Сүхбаатар (Монгол улсын Гавъяат багш) Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-аас төрсөн гэр бүл. Зүүн гар талаас: Ж.Сүхбаатар, Р.Сэлэнгэ, хүү С.Маргад, охин С.Сэргэлэн нарын хамт.


– 187 – Монголчууд БҮДСҮРЭНГИЙН ТҮМЭН Ах маань 5 настайгаасаа шүлэг уншдаг, шог гараа ярьдаг, дуу дуулдаг, дүү бид нартаа үлгэр дуурайлал болсон, биднийгээ сайн халамжилдаг, хамгаалдаг, хайрладаг байсан. Нэг тод жишээ гэхэд 6 дугаар ангиа төгсөөд сургуулиасаа шалгарч (угаасаа онц сайн сурлагатай байсан) Румыний пионерийн зусланд амраад ирэхдээ хэдэн дүү нартаа Румыний пионерийн бүс гээд нээх их гоё бүс авчирч өгч, бид ч тэр бүсээр нь хэдэн жил гоёсондоо. Тэр 6 дугаар ангийн (6 настайдаа сургуульд орсон) хүүхдийн толгойд яаж тийм бүс авах санаа төрсөн юм бол, бодвол дүү нараа их л санасан байх болов уу. Ахлах ангид ороод сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга болж байсан би дараа нь миний дүү Түмэнбаяр энэхүү сонгуульт ажлыг үргэлжлүүлэн хийж байлаа. Намайг анх Москвагийн барилга инженерийн дээд сургуульд суралцахаар очиход миний түр байрлаж байсан Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн (МГУ) оюутны байрнаас очиж авч, сургууль дээр минь хүргэн өгч, албан ёсоор бүртгүүлж оруулж, улмаар оюутны байранд байрлуулж байж билээ. Ингээд оюутан болсон анхны төрсөн өдрийг тэмдэглэж, оюутан хүн ямар байх ёстойг тайлбарлан зааж, сургаж байсан нь надад маш их хэрэг болж, миний оюутны амьдралд түлхэц өгсөн юм. Одоо сонирхолтой гэх юм уу нэг үйл явдлыг яръя: Манай сургууль инженерийн сургууль боловч улс төр эдийн засаг гэдэг чухал хичээл ордог байлаа. Тэр үед би реферат бичих болж ах дээр Бид ахыгаа Төмөө ах гэнэ. (1957-1996)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 188 – очоод “Намайг реферат бич гэлээ. Би яах вэ?” гэж асуув. Миний орос хэл ч тэр үед тааруухан, онц сурдаг гээд орос хэлний бэлтгэлгүй шууд очсоныг ч хэлэх үү. Төмөө ах маань “Капитализмыг алгасч социализмд” гэсэн гарчигтай өөрийн 1-р курсдээ бичиж сайн дүн авч байсан рефератыг надад өгөөд “За үүнээс санаа аваад биччих” гээд өгснийг нь би өөрийн болгож, нүүр хуудсыг өөрчлөөд бичээд өгчих вөө. Тэгсэн политэкономын багш “Маш сайн реферат болсон байна” гээд Москва хотын инженерийн чиглэлийн сургуулиудад сурдаг гадаадын оюутнуудын дунд зохиогдсон “Нийгмийн ухааны чиглэлийн олимпиад”-д явуулсан нь тэндээ 1 дүгээр байранд шалгарч байсан. Тэр явдлаас хойш улс төр эдийн засгийн ухааны болон философийн хичээлийн шалгалтуудад надад шууд онц дүн тавьдаг байж билээ. (сургуулийн нэрийг гаргасан гээд). Ах маань угаасаа хичээлдээ сайн, няхуур сурдаг байсан нь ганц тэр рефератаас харагдаж байгаа юм. Ер нь арван жилдээ тасралтгүй онц сурч дүү бид нар ч ахаасаа үлгэр дуурайлал аван мөн л онц сурч сургуулиа төгссөн нь дараагийн дээд сургуулийг сонгон суралцахад амар байжээ. Төмөө ах маань жил бүр шахуу зуны амралтаараа оюутны отрядад явж, авсан цалингаараа дүү нартаа зун, өвлийн гутлууд, өмд, цамц, сургуулийн сурагчийн форм, хэрэгцээтэй хичээлийн хэрэгсэл авчирч өгдөг байсан нь 8 хүүхэдтэй аав ээж хоёрт маань бага ч гэсэн нэмэр болж байсан нь дамжиггүй. Тийм л хэрсүү ухаантай хүн байж дээ. Би ч тэрийг нь өвлөн авч 5 жил дараалан оюутны отрядад зун болгон ажиллаж байхдаа ахынхаа зааж өгсөн “У деревни Крюкова” дуугаар оюутны олон ч улс төрийн фестивальд түрүүлж байсан нь миний ахын дүү нартаа үнэхээр үлгэр дуурайлал болж, ухаан гаргаж байсны үр шим юм болов уу гэж одоо хүртэл бодож явдаг даа. Эргээд харахад аав ээж хоёр маань завгүй, их ажилтай учир тэдний оронд Төмөө ах маань бидний хэдэн дүүгээ чирч, хичээлийг нь хийлгүүлж, гэр цэвэрлүүлж, хоол хийлгүүлж, хүнтэй харилцахыг сургасан нь одоо хүртэл бидний ажил амьдралд хэрэг болсоор байгаа юмаа. Хэдэн дүү нар нь ахынхаа гэээн дүрийг байнга дурсан санаж явдаг. ДУРСАМЖИЙГ БИЧСЭН: Авга овогт Бүдсүрэнгийн Түмэнзоригт 2022.08.02


– 189 – Монголчууд САНГАЖАВЫН ЭРДЭНЭСҮРЭН 1954 онд Хөвсгөл аймагт төрж, аймагтаа 10 дугаар анги төгсөөд, МУИС-ийн гадаад хэлний бэлтгэл төгсөөд, 1973 онд Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д Хүнсний бараа судлалын ангид орж суралцсан. Сургууль төгсөөд мэргэжлийнхээ дагуу аймагтаа ажиллаж байгаад Намын дээд сургуульд төгсөөд намын ажил хийсэн. Дараа нь Солонгос улсанд ажиллаж амьдарч, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Дурсамж бичсэн: найз М.Отгон


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 190 – Би 1975 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1975 оны 8-р сард Улаанбаатар хотын вокзалаас аав ээж хамаатан садангаараа үдүүлэн ЗХУ-д суралцахаар явж байв. Бидний хэсэг оюутнууд Худалдаа, бэлтгэлийн яамны нэр дээр суралцахаар явж байгаа нь тэр. Тэр үед гадаадад суралцахаар явж байгаа хүүхдүүдэд яамнаас нь 1500 төгрөг олгож, Улсын Их дэлгүүрт тусгай үйлчилгээ үзүүлэн суралцахад хэрэгтэй хувцах хунар, эд зүйлсийг худалдан авахад дэмжлэг үзүүлдэг байв. Улсын зардлаар суралцана, оюутны стипенд авна, эх орондоо ирж, буцах зардал зэргийг улсаас өгдөг байлаа. Ингэж бодохоор бид ямар сайхан цаг үед сурч, мэдлэг боловсрол олж авч байсан юм бэ? гэж бодохоор оюутан үеээ мартахын аргагүй юм. Хичээл номондоо хичээнгүйлэн сайн суралцаж байсан хөдөөний хүүхдүүд хүртэл гадаадын их дээд суралцах сайхан боломж нөхцөлтэй байсан билээ. Нутгаасаа гараад 4 хоног вагонд олон арван үеийн хүүхдүүдтэй хамтдаа явж Москвад очсон минь тодхон санагдаж байна. Ингээд Москвагийн УАААДС-ын ТВМ (Товароведение промышленных товаров) факултетийн 142-р группийн оюутан болов. Зацепын гудамж 43-р байрны А корпуст амьдрах болов. Манай 412-р групп гэр ахуй соёлын барааны групп байсан ба 4 Монгол охид (Ц.Бүрэнцэцэг, Ж.Үржинбадам, А.Эрдэнэцэцэг, Б.Алтанцэцэг) бусад нь Орос охидууд, хоёр орос хөвгүүнтэй хамт нэг ангид суралцсан. Тэр үед манай МИНХ -д 37 орны 15000 оюутан сурдаг байсан. Оюутны үнэмлэхээ авч номын сангаас хэзээ уншиж дууснаа гэмээр тэвэр дүүрэн ном авч байсан минь тодхон санагдаж байна. Орос хэлний БЭХ-ОЧИРЫН АЛТАНЦЭЦЭГ


– 191 – Монголчууд бэлтгэлд суугаагүй надад эхний үед хичэл, лекцээ сонсож, ойлгож, бичиж авна гэдэг маш хэцүү байж билээ. Эхний хагас жилийн шүүлэг шалгалтыг арай ядан давж, өвлийн амралтаар гэртээ ирэх шиг сайхан юм хаа байхав дээ. Орос хэлийг сурч, хичээл номоо хийхийн зэрэгцээ дунд сургуульд сурч байхдаа шанз хөгжим тоглож, Бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож, медаль авч байсан минь хэрэг болж ЭСЯны дэргэдэх “Оюутны урлагийн хамтлагт” орж Улс тунхагласны ойн баяраар олон сургуулиуд дээр очиж концерт тоглож, олон урлагийн арга хэмжээнд оролцож явлаа. Тухайн үед хичээлээс чөлөөлж байсан боловч хими, физикийн хичээлийн олон дадлага, лабораторийн ажлуудыг тасалснаас дараа нь нөхөж хийж, шүүлэг өгөх зэрэгт багагүй цаг хугацаа зарцуулж, арай ядан хичээлээ гүйцэж авч байв. Москва хот тэр үед хоол унд, эд бараа элбэг дэлбэг, зарим үед жаахан урт дараалалд зогсохыг эс тооцвол сайхан л байлаа. Би тэр үед оюутны стипендээ буухаар тэр хавийн Добрыниниский, Даниловский универмаг, Ванда, Букур, Балатон дэлгүүрүүдээр орж Бурвестник, Правда, Ударник, Октябрь кинотеатруудад кино үздэг байв. Тэр үед 1 кино үзэхэд 30 копеек, буфетэнд нь гоё гоё идэж уух юм байдаг. Бараг бүх оюутнууд нутгаас ирэхдээ мах, борцтой ирж оюутны дотуур байранд хоолоо хийж идэцгээдэг байв. Харилцаа холбоо одоотой зүйрлэх юм байхгүй. Сардаа 1 удаа захиа гэр орноосоо авна. Өглөө бүр байрны 1-р давхарт байх ширээн дээрээс захиа ирсэн эсэхийг үздэг, их л чухал ажилтай байлаа. Хааяа Валовая гудамжны 54-р салбар, Дубынинский гудамжны 55-р салбар дээр очиж Монгол руу захиалга өгч гэрийнхэнтэйгээ утсаар ярьдаг. Манай хичээлийн байр олон корпустай, аль корпусын ямар ангид, зааланд хичээл орохоо эхэндээ учрыг нь муу олдог байсан. Поток лекцүүд дугуй зааланд болох бөгөөд манай факультетынхан бөөнөөрөө орцгооно. Мэргэжлийн хичээлүүд барааны төрөл тус бүрээр тус тусдаа орно. Химийн лабораторийн хичээл дээр бодис, урвалжтай харьцах туршилтыг биетээр хийдэг, химийн бодис урвалжийг санаандгүй хувцас дусаачихна. Нэг мэдэхэд өмд, юфка маань цоорч нөхөж өмсөх тохиолдол ч гардаг л байлаа. Соёлын барааны хичээл дээр зургийн аппаратыг үзэж судалж, дадлагын ажил дээр хар цагаан зураг авч сурч байлаа. Орос хэлний багш Нина Сергеевна минь бидний төлөө их санаа тавьдаг, хичээлийнхээ хажуугаар биднийг дагуулан янз бүрийн музей, үзэсгэлэн үзүүлдэг, бидний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй багш байлаа. Одоо бодоход бид Орос хэлийг хангалттай сайн сураагүй юм шиг санагддаг шүү. Оюутан байх хугацаанд Кремлийн их хурлын ордон, Большой театрт нэг биш удаа орж концерт, балет үзэж байлаа. Хавар Москвад Ялалтын баяр сүр дуулиантай болдог, баярын салют үзэх гээд


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 192 – Улаан талбай руу алхаж очоод буцаж ирдэг байж билээ. Энэ мэтээр сайхан дурсамжууд бичээд байвал дуусч өгөхгүй шинжтэй. Оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрч 1979 оны зун сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдаа удирдах газарт НОТ-ын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, улмаар аж үйлдвэрийн барааны мэргэжилтэн, худалдааны хэлтсийн дарга, дараа нь зохион байгуулалтын өөрчлөлтөөр Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлд хувиарлагдан очиж Хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Худалдааны 9 контор, 2 их дэлгүүр, бараа баазын ажлыг удирдан чиглүүлж, Нийслэл хотын хүн амыг үйлчилгээгээр ханган соёлтой үйлчлэх, цаг үеийн худалдааны үйлчилгээг зохион байгуулж, ажилладаг байв. Манай ХХУГазрын системд манай сургуулийг төгссөн Р.Гэрэл, Д.Уртнасан, З.Урнаа, Д.Цоггэрэл, Х.Бямбасүрэн, Ж.Үржинбадам, Б.Дэнсмаа (агсан) гээд олон охидууд ажиллаж байлаа. Эцэст нь хэлэхэд нэр хүндтэй, сайн сургууль төгссөний ач тусаар, амьдралын минь замыг зааж өгснөөр зогсохгүй амьдралынхаа ханьтай Москвад танилцаж, гэр бүл болж, үр хүүхдүүдээ өсгөж, өндийлгөн өдий зэрэгтэй яваа минь аав ээжийн минь сайн хүмүүжлээс гадна надад баг, дунд, их, дээд боловсрол олгосон багш нар, сургуулийн минь ач гавъяа гэж боддог. 1979 онд тус сургуулийн ТВМ төгсөгч Б.Алтанцэцэг


– 193 – Монголчууд ЦЭНДЖАВЫН БҮРЭНЦЭЦЭГ Цэнджав овогтой Бүрэнцэцэг миний бие 1956 онд Сүхбаатар аймагт төрсөн. Намайг төрдөг жил миний аав Цэнджав МУИС-ийн хүн эмнэлэгийн факультетэд суралцахаар ирсэн юм. Ингээд би Улаанбаатар хотын 35, 40-р ясли, цэцэрлэгээр хүмүүжээд 1964 оны намар Маршал Чойбалсангийн нэрэмжит лаборатори 1 дүгээр дунд сургуульд элсэн орж ачит багш нарынхаа буянаар суралцаж, 1974 оны хавар төгсөөд ЗХУ-д сурах хуваарийг авч 1974 оны намар Эрхүү хотын Их сургуулийн хэлний бэлтгэлд суралцахаар очсон. Эх орноосоо алс хол сурахаар бид очихдоо Орос багш нараар ерөнхий эрдмийн хичээлээ заалгаж, сайхан сэтгэлтэй, мэдлэг чадвартай орос багш нартай өнгөрүүлсэн тэртээх он жилүүд сэтгэлд тодхон үлджээ. 1975 оны намар ЗХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д суралцахаар Москва хотыг зорин галт тэргээр 5 хоног явж хүрлээ. Биднийг Москвад галт тэрэгний буудал дээр тосч аваад шууд Москвагийн их сургуулийн оюутны байранд авчирч тэндээ 1 хоноод маргааш нь автобусаар Г.В.Плехановын сургуулийн оюутны байранд ирж байлаа. Ингэж хүүхэд байхдаа мөрөөдөж байсан Алтан Москвад очиж, их сургуульд сурах болсон минь амьдралын азтай учрал байсан юм. Улица Зацепа -43а корпуст бүтэн 4 жилийг өнгөрөөжээ. Сургууль маань олон корпустай, оюутны дотуур байртайгаа зэрэгцээ оршдог. Би “Товаровед промышленных товаров” факультетийн оюутан байлаа. Маш сайхан кабинеттэй, бүх төрлийн барааны үзүүлэнтэй танилцаж, лабораторид хичээллэдэг байлаа. Манай анги Орос 25


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 194 – оюутантай, Монголоос Б.Алтанцэцэг, Ж.Үржинбадам, Ц.Цогт, А.Эрдэнэцэцэг Цогзолмаа нартай хамт сурч байсан. Манай сургуулийн багш, доктор, профессорууд маань мэргэжлийн өндөр түвшний хүмүүс байсан бөгөөд бидэнтэй их дотно харьцдаг байсан. Ялангуяа Орос хэлний багш Нина Сергеевна гэдэг сайхан сэтгэлтэй, Орос эмэгтэйг бүүрч мартахын аргагүй. Бидний багш маань Третьятковскийн алдарт уран зургийн галерей, Лениний номын сан, олон сайхан музей үзвэрийн газруудаар авч явдаг байсан нь уран зураг сонинхох хүслийг минь бадрааж өгсөн ачтан. Би тус сургуульд сурч байсан үед буюу төгсөх жил мухар олгой өвдсөнийг мэдэхгүй бие зовиуртай байсан хэдий ч хичээлдээ нилээд зовиуртай явж байхад багш маань тааралдаад сургуулийн Медпунк-д дагуулан очиж үзүүлээд түргэн дуудуулж, эмнэлэгт яаралтай хэвтүүлж байж билээ. Энэ бүхэнд нь багшдаа үргэлж талархаж явдаг даа. Оюутныхаа анхны 60 рублийн цалинг аваад өөрийн дүү нар, ах, дүүсийн хүүхдүүдэд бүгдэд нь Бухарист гэдэг дэлгүүрээс ботинкууд худалдаж аваад чемодан дүүрэн гуталтай гэртээ амралтаараа очиж байсан. Мөн аавынхаа элдэж өгсөн тарваганы арьсыг Подмосквагийн нэгэн комиссын дэлгүүрт аваачиж зараад бэлэн мөнгөө Сбербанкинд авч очоод данс нээлгэж явсан дурсамжтай. Манай сургууль болон оюутны байр нь Улаан талбайтай их ойрхон, тролейбус, автобусанд суугаад 2 буудал яваад л хүрчихдэг. Москвагийн төвд метроны кольцовое шугамд орших Добрынинская, Павлецкая метроны буудлууд нь тус сургуульд их ойрхон. Москвагийн метро нь дэлхийд гайхагдах уран гоё зураг тохижилттой, хүний оюун ухааны маш нарийн хийцтэй бүтээл билээ. Ялалтын баяраар салют үзэх гээд Орос оюутнуудтайгаа хамтдаа алхсаар Улаан талбайд оччихдогсон. Амралтын өдрүүдэд кино их үзнээ. Москвагийн бараг бүх кино театруудад очиж кино үзсэн дээ. П.И.Чайковскийн нэрэмжит концертын танхимд олон улсын Виоленчилийн тэмцээн үзэх ховорхон азтай учирч явсан нь одоо хүртэл сэтгэлд шингээстэй байдаг. Биднийг Москвад сурч байх үед Монголын соёлын өдрүүд болж, "Большой театр"-т уг тоглолтыг найз Б.Алтанцэцэгийнхээ хамт үзсэн маань их л завшаантай явдал болж билээ. Орос улсын хүнсний бүтээгдэхүүнүүд хоол, унд нь үнэхээр амттай, чанартай, оюутны цалингаар өөрийн хүссэн зүйлээ авч идэхэд хүрэлцээтэй сайхан байж дээ. Би зайрмагт их дуртай, хичээлээ тармагц тролейбусанд сууж, ГУМ-ын доор зардаг маш гоё зайрмагийг авч идэх гээд зориуд тийшээ явдагсан.


– 195 – Монголчууд Би өөрийн сониуч занд хөтлөгдөн оройгоор Франц хэлний 2 жилийн курсэд суралцаж байхдаа Орос-Францын хамтарсан сансарын нислэгт бэлтгэж байсан инженер техникийн ажилтнуудтай хамт нэг ангид сурч байв. Энэ курс нь ерөнхий боловсролын сургуулийн байранд, Москва дахь манай улсын худалдааны төлөөлөгчийн газрын хажууханд хичээллэдэг байлаа. Манай анги 20 гаруй хүнтэй ихэнх нь надаас ахимаг насны хүмүүс байж билээ. Орос улсад сурч байхад Орос хүний сайхан сэтгэл, хүнлэг чанар, оюунлаг бөгөөд бусдад тусархаг сэтгэлтэй, үргэлж ном сонин уншиж явдаг гэгээлэг хүмүүс гэдгийг алхам дутамдаа мэдэрч явлаа. Надад тохиолдсон бас нэг үйл явдлыг би огт мартаж чаддаггүй юм. Учир нь эгч бид хоёр Монголоос ээж, хамгийн бага эмэгтэй дүү хоёрыгоо Москвад урьж, зөндөөн сайхан, гоё юм үзүүлээд амралтын өдрүүдэд нутаг руу гаа буцах гэж вокзол руу хүргүүлэх гээд таски хөлслөв. Гэтэл би замдаа хэрэглэх гэж авч үлдсэн 25 рублээ өөрийн хувцас, номоо "Камер хранение"-д хадгалуулахдаа номынхоо завсар хавчуулаад хамт үлдээчихсэн байв. Энэ учраа таксины жолоочид хэлээд бидэнд үүнээс өөр мөнгө алга гээд Монголын дугуй зоосон төмөр төгрөгийг өгөхөд тэр жолооч инээгээд л авч билээ. 3 дугаар курсэд байхдаа оюутны зуны амралтаар Москвагийн Первомайскийн их дэлгүүрт эмэгтэй бэлэн хувцасны тасагт 1 сар “Младший продавец”-аар ажиллаж 85 рублийн цалин авч Орос эмэгтэйн багт (өөртөө үйлчлэх тасаг) орж ажиллаж олон танилтай найзлаж билээ. 1985 онд төгссөн сургуульдаа мэргэжил дээшлүүлэхээр 3 сарын курсд очиход бидний сурч байх үед худалдааны зохион байгуулалтын хичээл заадаг байсан Сапрохин гэдэг профессорын удирдлагад суралцаж билээ. Энэ дашрамд хэлэхэд миний болон бидний хүүхэд залуу нас маань Монгол орны минь хөгжил цэцэглэлтийн оргил үе байсан даа. Ухаалаг, эх оронч, мэргэн удирдагч нарын ач буянаар сайхан цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, боловсрол олж авч түүнийхээ үр шимийг өнөөдөр ч хүртсээр явна. Москва хотод оюутан найз нартайгаа өнгөрүүлсэн оюутны амьдрал миний амьдралын алтан үе, аугаа Оросын ард түмэнтэй хамт өнгөрүүлсэн гайхамшигтай түүх, мартахын аргагүй он жилүүд билээ. 1979 онд сургуулиа төгсөөд ХБЯ-ны Худалдаа удирдах газарт мэргэжилтэн, 1984 онд ХБЯ-ны харъяа тусгай дэлгүүрт мэргэжилтэн, 1995 онд тус дэлгүүрийн даргаар уг дэлгүүрийг хувьчлагдах хүртэл нь ажилласан. Аугаа үндэстэнд үргэлж талархаж явдгаа дахин дахин илэрхийлж, мандан бадрахын ерөөлийг дэвшүүлж, энэхүү дурсамжаа өндөрлөе. 1979 оны төгсөгч Ц.Бүрэнцэцэг


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 196 – Баянхонгор аймгийн Галуут суманд 1946 онд төржээ. 1963-1974 оны хооронд үсчин, гэрэл зургийн захиргаанд үйлчилэгч, кассчин үсчинээр ажиллаж байгаад 1974-1979 онд ЗХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д суралцаж эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1979 оноос Нитийн аж ахуй, үйлчилгээний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, сургалтын албаны дарга, 1986-1992 онд Улаанбаатар хотын Үсчин, гэрэл зургийн захиргааны даргаар ажиллаж байжээ. БАРИУЛЫН ЛХАМЖАВ Оюутнуудаар хүрээлэгдсэн бусдын төлөө чин сэтгэлтэй өндөр ээж шиг Лхамаа эгч минь Намайг 2-р курсэд ордог жил ажиллаж байгаад ирсэн, олон улсад нэр хүндтэй, мундаг хүн манай сургуульд суралцахаар ирж гэнэ гэсэн яриаг сонсоод тэр мундаг хүнийг олж харах юмсан гэж их л хичээж байж нэг өдөр оюутны дотуур байрны цонхоор холоос барааг нь харж, сэтгэлдээ их л хүндэтгэлтэй хандах сэтгэгдэл төрж билээ. Сургуулийнхаа 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотоос галт тэргэнд суун Москва хотыг зорихдоо нэгэн тасалгаанд Б.Лхамжав, Ю.Бүдрагчаа нартайгаа хамтдаа аян замын ганзага нийлэн явахдаа нэг нэнийгээ улам сайн ойлгож, дотносож билээ. Тэрээр амьдралын эрхээр 1961 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1963 онд Улаанбаатар хотод шилжин ирж үсчний мэргэжил эзэмшээд 1972 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Үсчин, гоо засалч”-ийн тэмцээнд “Эмэгтэй үс засалчин” төрлөөр аварга цол хүртэж 1972 онд Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан социалист орнуудын цом булаалдах 11 дэх удаагийн “Найрамдал” олон улсын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж, 1973 онд Румын улсад зохион байгуулагдсан 12 дахь удаагийн тэмцээнээс “Алтан медаль” хүртэж Монгол улсдаа төдийгүй олон улсад нэр хүнд нь түгсэн чадварлаг үсчин гэдгээ харуулж чаджээ. Тийм ч учраас Монгол улсын төрийн тэргүүний эхнэр Филатовагийн үсийг засдаг байсан нь түүнийг нэр хүндтэй, мэргэжилдээ гаргуун гэдгийг амьдрал дээр харуулж байсан биз. Ингэж л ажил мэргэжлээрээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж улмаар 1973 онд Герман улсад үсчний мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан суралцаж амжилттай төгссөнөөр “Олон улсын


– 197 – Монголчууд шүүгч, олон улсын мастер үсчин” цол хэргэмийг хүртсэн. Б.Лхамжав эгч 1974-1979 онуудад Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д суралцаж “Эдийн засагч” мэргэжил эзэмшсэн. 1979 оноос Нийтийн аж ахуй, үйлчилгээний яаманд мэргэжилтэн, сургалтын албаны дарга, 1986-1992 онуудад Улаанбаатар хотын Үсчин гэрэл зургийн захиргааны даргаар ажиллаж байгаад 1996 онд үсчин гоо сайханы, “Сор” салоныг байгуулж 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаад 2018 оноос “Ану бьюти” нэртэй болгон олон түмэндээ үйлчилж, хөдөлмөрлөсөөр байсан. Б.Лхамжав эгч маань ажиллаж байгаад ирсэн, амьдралын хатуу хөтүүг амссан болоод ч тэр үү? тус сургуульд хамт суралцаж байсан оюутан залуусыг байнга л өрөөндөө урьж, цай хоолоор дайлдаг, хүн бүрт өөрийн боломж бололцооны хирээр тус дэм үзүүлж явдагсан. Тус сургуулийг төгссөнийхөө дараа улсын том яам, тусгай газруудад он удаан жил ажилласан болоод ч тэр үү?, үсчний ажлын онцлог болоод ч тэр үү? олон хүмүүсийн талаар мэдлэг мэдээлэл сайтай байгаа нь сургуулийн 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохоор Москваа хот дахь Кремлийн ордонд очерлон зогсоход илүү их мэдэрч билээ. Уг арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүсийн цуваа хэдэн зуун метрийн туршид тахиралдан дугаарлан зогсож, урилгаа үзүүлж, эд зүйлсээ хянагч нарт шалгуулан зогсож байхад “Та нар Монголчууд уу?, надтай хамт . . . онд хамт суралцаж байсан . . . гэдэг хүн ирсэн үү?, хаана ямар ажил эрхэлж байна?” гэж ангийнхныгаа асууж сурагласан янз бүрийн үндэстэнгүүд бидэн дээр ирэхэд тэдний асуусан бараг хүн нэг бүрийг Лхамжав маань нэг бүрчлэн мэдэх агаад тэдэнд “ . . . тэнд тийм ажил хийж байгаа ч гэх юм уу? эсвэл тийм ажил хийж байсан, тэдэн онд нас барсан” гэх мэтээр хариулж зогсохыг нь хараад ямар олон хүн таньдаг юм бэ?, бас ямар сайн мэдээлэлтэй юм бэ?, бараг л Плехановын сургууль төгссөн хүмүүсийн талаар архивын эрхлэгч юм шиг л нарийн мэдэх юм гэж бахархаж бишрэх сэтгэгдэл төрж байлаа. Б.Лхамжав эгч маань Улаанбаатар хотод амьдардаг ч гэлээ Г.В.Плехановын дээд сургуулийг төгсөгчдийг үе үе гэртээ урьж сайхан хоол цайгаар дайлж, оюутан цагийн дурсамжуудыг сэргээн, чөлөөтэй ярьж хөөрөх, дурсамж дэлгэх нөхцлийг бүрдүүлдэг байж билээ. Бас болоогүй өөрөө сайн үсчин байсан болохоор түүний гарын шавь нараар нь үсээ засуулдаг Г.В.Плеханов төгсөгчид түүний «Ану бьюти» үсчин гоо сайхны салоноор нь өнөөдөр ч үйлчлүүлсээр явдаг. Дурсамж бичсэн: Б.Гэрэлмаа


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 198 – Худалдаа, бэлтгэлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Бөөний худалдааны нэгдэлд хэлтсийн дарга, худалдаа эрхлэсэн орлогч дарга, Хүнс трейд компанид тэргүүн дэд захирал, Ерөнхий захирлаар ажилласан. Бид албан бичиг боловсруулахаас эхлээд өргөн хэрэглээний барааны захиалга, хувиарлалт, баланс тооцоо гаргах, гэрээ байгуулах, хүнтэй ажиллах, үйлчилгээний соёл нэвтрүүлэх гээд амьдралын турш шаардагдах дадлага туршлагыг ахмадуудаасаа сурч, Монгол орны өнцөг булан, хүн бүрт хүрч ажиллах, сайн зохион байгуулалттай хамт олны дунд худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, улсын бэлтгэлийн асар их цар хүрээтэй ажил үүргийг гүйцэтгэж байлаа. Үүний дотор Худалдаа, бэлтгэлийн яамны Худалдаа удирдах газрын хамт олон чухал үүрэг рольтой байв. Яамны Худалдаа удирдах газар нь улсын хэмжээнд шаардагдах хүнсний болон өргөн хэрэглээний бараа материалыг эх орны үйлдвэр аж ахуйн нэгж болон импортоор авах захиалгыг боловсруулна. Үүний тулд аймаг хотын Худалдаа бэлтгэлийг удирдах газар өөрсдийн бүх сум, хороо, багийн барааны үлдэгдэл дээр үндэслэн хэрэгцээгээ тодорхойлон, захиалгаа нэгтгэн яаманд тушаана. Яам хянан тооцоод дараа жилүүдэд шаардагдах барааны захилгаа боловсруулан Улсын төлөвлөгөөний комисст хүргүүлнэ. Жил бүрийн намар бүх аймаг, хотын худалдааны мэргэжилтэн нар цугларч борлуулах барааны фонд хувиарыг хүлээн авч холбогдох тооцоог хийнэ. Энэ бол дараа жилийн ажлын гол чиглэл, төлөвлөгөө болох тул асар их ач холбогдолтой байжээ. Яамны худалдаа удирдах газрынхан энэ бүх ажлыг зохион байгуулж, 2-3 том боть номыг бэлтгэж, Бөөний худалдааны нэгдэл, ДАЛХААГИЙН НАРМАНДАХ


– 199 – Монголчууд Хүнс трейд компани, Гутлын бөөний худалдааны газарт хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллана. Ганцхан жишээ дурьдахад Улсын хэмжээний гурилын хэрэгцээг тооцохдоо Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Хархорин, Булган, Увс, Өндөрхааны гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал, буудайны хангамж, Дорнод, Хатгал Цагаан нуурын дамжлага баазууд, Хүнс трейд компанид импортоор нийлүүлэгдэх гурилын хэмжээ, бүх хот, аймаг, сумдын үлдэгдэл, тухайн орон нутгийн хүн амд ноогдвол зохих хэмжээ, норматив зэрэг олон хүчин зүйлийг харгалзан, гурилын баланс хувиар гаргадаг байв. Энэчлэн бүх өргөн хэрэглээний бараа материалыг нарийн нэр төрлөөр тооцдог байлаа. Худалдаа, нийтийн хоол, улсын бэлтгэлийн сүлжээ нь Монгол улсын бүх сум, бригад, багт хүрч, агентаас яамны удирдлага хүртэл өргөн хүрээнд хамрагддаг байлаа. Яамны мэргэжилтэн нар орон нутагт байнга томилолтоор ажиллаж, барааны хангамж, нийтийн хоолны үйлдвэрлэл, улсын бэлтгэлийн ажил хэрхэн явагдаж буйг шалгах, заавар зөвлөгөө өгөх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, санал хүсэлтийг нь яамны удирдлагад танилцуулах ажил үүргийг гүйцэтгэдэг байв. Манай Худалдаа бэлтгэлийн яам тухайн үеийн Улсын төлөвлөгөөний комисс, Үнэ стандартын улсын хороо, Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яам, Гадаад худалдааны яам, Ой модны аж үйлдвэрийн яам зэрэг төрийн бусад яам газруудтай нягт хамтран ажилладаг байв. Эх орны Хүнсний үйлдвэрүүд, Гутлын, Оёдлын, Сүлжмэлийн, Шаазангийн, Шүдэнзний үйлдвэрүүдтэй гэрээ хэлцэл хийх, Яармаг-худалдаа, Үзэсгэлэн худалдаа, Тэгшитгэл худалдаа зохион байгуулж, туршлага солилцдог байлаа. Олон жил хамтажилласан эрхэм нөхдүүддээ баярлалаа. Бид сайхан хамт олон, чадварлаг ажилтнууд байсан бөгөөд монгол улсад орчин цагийн худалдаа үүсэн хөгжсөний 100 жилийн түүхийг бүтээлцсэн хүмүүс билээ. Түүний дотор Г.В.Плехановын сургуульд суралцаж мэргэжил эзэмшсэн бид уг хөгжилд их хувь нэмэр оруулсан хүмүүс билээ. "Монголын Худалдаа 100 жил" номноос Х.Бямбасүрэн


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 200 – ЖАНЧИВЫН ОКТЯБРЬ Жанчивын Октябрь 1952 онд Увс аймгийн Улаангом хотын “Цагаан хөшөө” гэдэг газарт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр сургуульд орж улмаар 24 дүгээр сургуулийг төгсөж, Худалдааны техникумыг суралцаж төгссөн. 1974-1979 онуудад ЗХУ-ын Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит УАААДС, Нийгмийн ухааны академийг тус тус суралцсан. “Нийтийн хоолны инженер-техонологич” мэргэжилтэй, 1988-1991 онд ОХУ-ын Удирдлагын академийн аспирантурт суралцаж улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. Тэрээр 1991 онд Түүхийн ухааны доктор цол, 2007 онд профессор цол, 2009 онд ШУТИС-ийн "Хүндэт" профессор цол тус тус хүртсэн. Хөдөлмөрийн гараагаа Нийтийн хоолны салбарт тогоочоор ажиллаж эхлээд 1970-1973 онд Улаанбаатар хотын “Туул” ресторанд мөн ажилчны районы Нийтийн хоолны трестэд тогооч, инженер технологичоор ажиллаж байсан. Худалдаа нийтийн хоолны үйлдвэрлэл, шинжилгээний институтад эрдэм шинжилгээний ажилтан, 1979-1983 онд Худалдаа, бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга, 1983-1985 онд Намын Төв хорооны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтэст зааварлагч, 1985-1988 оны БНМАУ-ын Худалдаа, бэлтгэлийн яаманд орлогч сайд, 1991-1992 онд "Худалдаа хоолны" компанийн ерөнхий захирал, 1992- 1996 онд “Улаанбаатар Импекс” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал, 1997-2011 онуудад Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн “Аялал, жуулчлал, зочид буудлын тэнхим”-ийн эрхлэгч, 2011-2012 онуудад МУИС-ийн “Худалдааны сургууль”-ийн захирлаар, 2012 оноос хойш “Бимекс холдинг” компанид зөвлөхөөр ажиллаж байв. (1952-2015)


Click to View FlipBook Version