– 101 – Монголчууд Бидний үед хагас жилийн амралтаар Монгол явж чаддаггүй байлаа. Тэгээд өвлийн амралтаараа оюутнуудын амралтанд явна. Амралтанд явахдаа 40 рублийн үнэтэй гадаад брендийн өвлийн ботинк авч өмсөөд явж билээ. Тэгсэн чинь цанаар гулгах болоод өөрийн ботинк дээрээ шууд цанаа углаж гулгаад шинэ ботинкоо цоолоод ирсэн хөгтэй явдал болж билээ. За тэгээд л хичээлийн шинэ жил эхлээд хичээлээс өөр юманд анхаарах завгүй болно доо. Манай сургуулийн багш нар маш өндөр мэдлэг, чадвартай, агуу хүмүүс байлаа. Манай мэргэжлийн хичээлүүдийн сурах бичгүүд тухайн үед хичээл зааж байсан доктор, профессор багш нарын маань автороор байдаг байсан юм. Баруун гар талаас: Цэрэн-Очир, Лхам, хоёр Люся, Доомой нарын хамт (Оюутны төрсөн өдөр, 1970 он.) Манай мэргэжил бараа судлал болохоор химийн хичээл олон төрлөөр орохоос гадна лабораторийн хичээл өдрийн бүтэн 8 цагаар 7 хоногт олон өдрөөр ордог байлаа. Лабораторийн хичээлийн үр дүн багадаа л гэхэд 5-10 хоногоор үргэлжилж байж хариу нь гардаг байсан санагдаж байна. Ийм лабораторийн ажиллагаа их нягт нямбай ажиллагаа шаардлагатай байдаг тул тул эцсийн дүн буруу гарах тохиолдолд олон хоногийн хөдөлмөр талаар болох нь маш харамсалтай болдог билээ. Харин би ийм лабораторийн хичээлийг нягт нямбай хийж, хариу нь ихэвчлэн зөв гардаг оюутнуудын тоонд багтдаг байсан болохоор манай сургуулийн арьс шир, гутал судлалын профессор
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 102 – багш Кедрин (манай сургуулийн хамгийн мундаг багш гэж би боддог) намайг үнэлдэг байсанд би их баярладаг байснаа санаж байна. Манай бараг бүх хичээлүүд дандаа химийн лабораторитой, бас шалнаас тааз хүртэл хийсэн олон зуун нэр төрлийн орц найрлага, хийц, загварар нь ангилж үзүүлсэн олон мянган барааны үзүүлэн өрсөн тавиуриудаар дүүргэсэн том, том кабинетуудтай байдаг байсан. Тэр тавиуд дээр тавьсан үзүүлэнгүүдийг цээжилж, мэдэж авахын тулд үзүүлэнтэй тавиуруудыг аль хананы хэддүгээр тавиурт байгаагаар нь хүртэл нүдлэж тогтоох аль нь гангар шаазан, шавар, хрусталь, шилэн, химийн ямар элементийн хольцтой, алт эсвэл мөнгөн түрхлэгтэй, гар аргаар үлээж хийсэн ч гэх юм уу, маш олон мянган нэр төрлөөр ялгаж хичээлээ ойлгож авахын тулд байршлын баримжааг хүртэл сайн харж тогтоодог байлаа. Өргөн хэрэглээний аж үйлдвэрийн бараанаас арьс ширэн эдлэл, гутал, шил шаазан эдлэл, метрийн бараа, даавуу, торго, дурдан, ноосон эдлэлийн бараануудыг лабораторид химийн урвалд оруулах, шатааж үнс болгох, гэх мэтчилэн химийн олон төрлийн аргуудаар олон хоног, цагаар шинжилж үзэхээс гадна хагалж, шатааж, үнэртэж, барьж үзэх гэх мэтчилэн тухайн барааны шинж чанараас хамаараад мэдрэхүй эрхтнээр шинжих гэх мэт маш олон арга техникээр барааны чанарыг таньж мэдэж,, тодорхойлж байж тухайн бараагаа мэдэж авдаг байлаа. Үйлдвэр дээр очиж дадлага хийх явцад тухайн өргөн хэрэглээний барааг ямар материалаар яаж үйлдвэрлэдэг талаар үйлдвэрийн ажилчдыг даган хамт ажиллахаас гадна тухайн барааг тогтоосон стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгааг хэрхэн хянаж шалгадгийг хүртэл үзэж, дадлага хийдэг байлаа. Үндсэндээ өргөн хэрэглээний аж үйлдвэрийн барааг ямар орц найрлагатай материалаар яаж үйлдвэрлэээд стандартын дагуу үйлдвэрлэсэн эсэхийг шалгаад худалдаанд шилжүүлэх хүртэл бүх шат дамжлагыг суралцана гэсэн үг. Бас болоогүй ээ, жижиглэн худалдааны газар дэлгүүр дээр очиж жижигхэн худалдааны зохион байгуулалт, барааны өрөлт хураалт, тасгийн төрөлжилт, хаяг, рекламыг үзэж дадлага хийнэ. Тэр үед би кассын машин дээр ажиллаж сурч байсан санагддаг юм. Гараар эргүүлдэг байсан кассын машин санагдаад байна. Монголд ирээд кассын машин ажиллуулж чадах болчихлоо гэж бодож олзуурхаж байснаа л санаж байна. Би хичээл бүхэнд сайн байгаагүй ээ. Харин нарийн мэргэжлийн хичээлүүд болон лабораторийн ажилд, мөн нягтлан бодох мэргэжлийн хичээлүүддээ сонирхолтой, дуртай байдаг байсан болохоор арай гайгүй сайн дүн авдаг байлаа. Эдийн засгийн хичээлд тааруухан дүн авчихаад багшаасаа Хишигжаргал бид хоёрыг “Та хоёр бусдаас илүү их юм сураад эх орондоо ихийг бүтээх үүрэгтэй хүмүүс шүү” гээд ширүүхэн зэмлэл хүртэж байснаа мартдаггүй юм даа. Манай сургуулийн деканатын зүгээс гадаад оюутнуудын талаар маш их анхаарч урлаг соёлын төрөл бүрийн ажиллагаа зохион
– 103 – Монголчууд байгуулдаг байлаа. Би л лав 1-р курсэд байхдаа шинэ жилийн урлагийн арга хэмжээнд оюутнуудтай хамт Орос ардын бүжиг хийж, оролцож байснаа санахад сайхан санагддаг юм. Манай курсын охидууд хичээлийн талаар болон чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрөөх зэрэг бүхий л цагт дандаа тусалж, дэмжиж байдагт би насан туршдаа санан дурсаж баярладаг билээ. Курсийнхээ охидуудтай кино үзээд Надя гэдэг охины байранд нь очиж гурвалжин будааг маслотой идэхэд ямар амттай байснаа одоо ч мартдаггүй юм. Түүнээс хойш би гурвалжин будаанд дуртай болж билээ. Оюутан байх үе хамгийн гоё байсан гэж бодохоос гадна орос хүмүүстэй амьдарч, суралцаж байсан болохоор ерөнхийдөө оросын энгийн ард түмний нийтлэг шинж чанарт нь хувь хүний зүгээс сайхан эерэг санаа бодолтой байдаг хүний нэг билээ. Зарим охидуудынхаа зургийг хавсаргав. Зургийг авч чадаагүй олон охидууд байна. Хоёрдугаар курсын хичээл эхлэхэд манай группийн Вера (нөгөө царайлаг, анх ирээд амдаж байгаад дагаж яваад ангиа олдог байсан охин) Галя хоёртойгоо нэг өрөөнд хувиарлагддаг юм байна. гэтэл Вера маань удалгүй манай сургуулийн төгсөх ангийн Лёнкатай гэр бүл болохоор болоод оюутны дотуур байранд амьдрахгүй болж Галя бид хоёр өрөөнийхөө дундуур 3 хаалгатай шкафаа байрлуулж, тасалгаатай юм штг болгоод сайхан амьдардаг байж билээ. Вера, Лёнка хоёр маань тун удалгүй хуримаа хийх болж, Москва хотын хамгийн том “Россия” зочид буудалд болсон хуримынхаа ёслолд манай нөхөр бид хосрыг урьж оролцуулахдаа аав, ээж, дотны хүмүүстэйгээ суусан гол ширээнд суулгаж, хүндэтгэлтэй хандаж байсан юм. Хурим болоод хэдэн өдрийн дараа нь Лёнзагийн аав, ээж нь бид хоёрыг гэртээ урьж, чин сэтгэлээсээ дайлж байсан билээ. Лёнкагийн аав нь “Лихачёвын” нэрэмжит авто машины үйлдвэрт Ерөнхй инженер, ээж нь Москва хотын “Төв бараа бааз”-д барааны ахлах мэргэжилтэн хийдэг байсан гэж бодож байна. Албан тушаал, ажлыг жаахан андуурсан байж ч магадгүй юм. Тэр үеэс хойш бараг 55 жил өнгөрчээ. Лёнкагийн аав, ээж нь их найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан даа. Нэг өрөөний Галя Клебцова маань Ростов нутгаас ирсэн болохоор амралтаараа гэртээ хариад ирэхээрээ хар, улаан икра (загасны түрс) авчирнаа., түүнийгээ хааяа хааяа гаргаж биднийг дайлдаг байсан болохоор би тэр үеэс л икранд дуртай болсон юм даа. Стипендээ буухаар бид нар төмс авч шарж идэхдээ Галя маань икранаасаа бага багаар гаргаж өгнө дөө. Орос оронд очоод гудамжинд гар дээрээс худалдаа хийж байдаг байсан Бабуля нараас юм авч худалдаа хийх зуур яриа өрнүүлж, тэд нарын эх орны дайны үеийн хүнд хэцүү цагийг яаж даван туулж, ямар үнэ цэнэтэй хүмүүсээ алдаж байсан талаар олон удаа сонсож байсан болохоор Оросын ард түмний уужуу сэтгэл, агуу тэсвэр, хатуужлыг ямагт бахархаж байдаг.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 104 – Миний оюутан үеийн Орос эмэгтэйчүүдийн нэг онцлог бол эрэгтэй хүмүүсийг их хүндэлж, хайрладаг байсан нь их таалагддаг юм. Манай нөхрийн сургуулийн (мах сүүний технологийн дээд сургууль) оюутны байр манай оюутны байрны өөдөөс харсан байдаг байв. Нөхөртэйгөө 2-р курсээс танилцаад манай өрөөнд орж ирэхэд манай курсын охидууд Галя, Надя нар надаас илүү хүндэлж, яриа хөөрөө өрнүүлж найзалдаг байлаа. Манай нөхөр эхэлж танилцаад надаас гайгүй үнэлгээ авахын тулд гал тогоонд хоол их хийдэг байсан болохоор манай курсын охидуудтай найз болоод тэднээс магтаал их авдаг байлаа. Одоо бодоход миний тэр үеийн оюутны амьдралын сайхан дурсамжууд мөнх үлдсэн байдаг юм. Сургуулиа төгсч ирсний дараахан “Төв бараа бааз”-д ажиллаад удаагүй байсан үед нэг хөгтэй явдал тохиолдож билээ. Ажил дээрээ Хүнсний барааны агуулахаар ортол хүнсний агуулахын няравт хөдөөний нэг жолооч (бараа авахаар ирсэн) тарваганы мах авчирч өгсөн бололтой идээд сууж байнаа. Намайг оронгуут тарваганы мах ид гээд өгч байна. Би хотод төрсөн болоод ч тэр үү? тарваганы мах ерөөсөө амсаж үзээгүй тул идэж сураагүй гэлээ. Гэтэл агуулахын шалан дээр хагарсан шилэн савлагаатай хүнсний бараанууд дунд нэг хагарсан загасны улаан түрс байсныг олж хараад хагарсан шилнээс нь салгаад идэж гарлаа. Тэгсэн нярав маань (настай хүн байсан) гэнэт харангуут шил залгичихна болохгүй гээд, би: үнийг төлнө гээд нэг бүтэн шилтэй түрс шууд задлаад ид гээд өгч билээ. Дараа нь намайг “Жараахайны баас иддэг мэргэжилтэн” гээд (ажилд ороод удаагүй байсан болохоор) хоч өгчихсөн байсан юм. Би одоо ч гэсэн Надягийнхаа дайлсан гурвалжин будаа, Галягийнхаа хар, улаан түрс, орос хэлний багшийнхаа төмсний нухаш, сургуулийнхаа буфетны шарсан өндөг, блинчик, гэх мэт бүх хоолнуудад дуртай хэвээрээ, миний хоолны жагсаалтанд үргэлж байдаг билээ. Манай сургуулийн орчинд ойрхон кино театрууд байдаг байсан болохоор хичээл цонхлох цагийг ашиглаж охидуудтайгаа кино их үзнээ. Кино гарах үедээ ч юмуу, ул. Зацепа-д байдаг хүнсний мухлагуудын чихэр, янз бүрийн кекс, амттанг бүгдийг амсаж үзэж дуусгана гэдэг төлөвлөгөөтэй авч иддэг байлаа шүү дээ. Би сургуулиа төгсөөд 8 жилийн дараа мэргэжил дээшлүүлэх курсэд суралцахаар сургууль дээрээ очиход сургуулийн орчин нөхцөл, бүх юм хуучин хэвээрээ, цагаан хэрэглэл сольж өгдөг эмэгтэй маань хүртэл хэвээрээ байсан надад их сайхан санагдаж байсан. Би сургуулиа төгсөх курсдээ жирэмсэн болж, өвлийнхөө амралтаар хүүхдээ төрүүлчихээд ирээд төгсөх шалгалтын үеэр ээж маань нас бараад би маш их сэтгэл санааны хүнд нөхцөлд сургуулиа төгссөн юм. Гэхдээ манай курсын охидууд, деканатын зүгээс сэтгэл санааны болон маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд би дандаа талархаж, дурсан санаж байдаг билээ.
– 105 – Монголчууд Хэдийгээр хүнд хэцүү байдалд сургуулиа төгссөн ч гэсэн нэг талаар жил алдахгүй суралцаж төгсөөрэй гэж анх ирэхэд бэлтгэлгүйгээр хичээлд оруулж байсан деканыхаа итгэлийг алдаагүй юм шиг санагдаж сэтгэлээ тайвшруулдаг юм. Надтай хамт очсон Цэрэнбадам, Хишигжаргал хоёр маань хоёулаа нэг жилийн чөлөө аваад явсан учир би ганцаараа тэр жил сургуулиа төгссөн. Ганцхан юунд харамсдаг вэ гэвэл курсийнхээ охидуудтайгаа баярлаж, талархснаа илэрхийлж чадаагүй шууд эх орон, хүүхэд рүүгээ яараад яваад өгсөн байдаг юм. Гэсэн ч сургуулийнхаа ачит багш, деканатын хамт олон, нэг курсын охидуудынхаа итгэл найдварыг алдалгүй мэргэжлийнхээ дагуу ажил төрлөө хариуцлагатай гүйцэтгэж, сурсан зүйл, мэдлэг, мэргэжлээрээ ямагт бахархаж сайхан амьдарч, ажиллаж ирсэн гэж итгэл дүүрэн хэлнэ. Би 1969 оны 6 сард сургуулиа төгсөж ирээд 7-р сараас эхлээд Монгол улсын “Төв бараа бааз”, “Бөөний худалдааны нэгдэл”-д өргөн хэрэглээний барааны чанар үнийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, чанар, үнийн хэлтсийн дарга, Худалдаа бэлтгэлийн яаманд үнийн мэргэжилтэн, Яамны коллегийн гишүүн, “Улсын худалдааны байцаан шалгах газар”-ын дарга зэрэг ажлуудыг 25 жил хийж байгаад 1995 онд “Төрийн хянан шалгах хороо” байгуулагдахад хянан байцаагч, ахлах хянан байцаагч, газрын дарга зэрэг ажлуудыг 10 гаруй жил хийж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Энэ өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэж байсан ажил, мерит зарчмаар ахиж, дэвшиж байсан. албан тушаалдаа мэдлэг, мэргэжил, ёс зүйн талаар шаардлага хангаж байсан маань миний төгссөн сургууль Плехановын нэрэмжит “Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургууль”-ийн ач тус гэж үргэлж бодож явдаг юм. Эзэмшсэн мэргэжил, уншиж судалсан ном, үзэж харсан кино, ахуй нөхцлөөс эхлээд нэг өрөөнд амьдарч байсан оюутнуудын ёс зүйтэй чанараас, олон хоног, сар, жилээр хлор үнэртсэн (тоглоом шоглоомоор) лабораторийн хүчээр, агуу эрдэмтэн багш нарын гавъяагаар, толгой эргүүлсэн олон зуун үзүүлэнгийн ач тусаар, зохиогчийн автор, сурах бичгүүдийн хуудас, мөр нь хүртэл нүдэнд цээжлэгдэн үлдсэн агуу сурах бичгүүдийн ач тусаар би Монгол улсын олон зуун мянган өргөн хэрэглээний бараа материалын үнийг тогтоож, чанарыг шалгаж, бүх насаараа төрийн албан хаагчийн өндөр ёс зүйл баримтлан ажилласан билээ. Миний эзэмшсэн мэргэжил, миний насан туршийн ажил, амьдралын ямарч үед дандаа хэрэглэгдэж байдаг болохоор гадаад орнуудад ажил, томилолтоор явахад ч гэсэн өргөн хэрэглээний бараа сонгох, гэрээ, хэлэлцээрт оролцох, зэрэгт нүүр бардам ажиллаж байлаа. Нэг удаа Худалдаа бэлтгэлийн яамны чанар, үнийн хэлтэст мэргэжилтэн байхдаа “Үнэ стандартын хороо”-гоор хоолны сервизны үнэ батлуулахаар хуралд ортол ҮСХ-ны дарга Д.Бямбасүрэн гуай (Ерөнхий сайд байсан) “Чи энэ хоолны сервизийг яагаад нөгөө
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 106 – сервизээс хямд үнийн санал оруулаад байгаа юм бэ?” гээд асуухад нь би “Энэ сервиз бол шаазан биш, шавар материалаар хийгдсэн тул түүнээс хямд байх ёстой” гэж хариулав. Гэтэл шавар гэдгийг чинь юугаар батлах юм бэ?, харахад ижил, төстэй л юм байна гэлээ. Би тэр үед “баталж, нотлох мэдрэхүйн эрхтний арга байдаг л даа, энэ үнэтэй сервизийг хагалж үзүүлэхэд хайран юм даа” гэж хэллээ. Тэгсэн чинь “Чи наадхаа хагалаад шинж чанарыг тодорхойлоод надад харуулж баталж, нотолж өг” гэв. Би сервизнийхээ нэг тавгийг нь хагалаад хагалсан хэсэгтээ шинжилдэг аргуудаа тайлбарлаад “Ийм шинж чанар үзүүлж байгаа учраас би шаазан биш шавар гэдэг нь батлагдаж байнаа” гэв. Тэгсэн чинь Д.Бямбасүрэн гуай шил, шаазан эдлэлийн бараа судлалын номыг хажуудаа дэлгээд тавьчихсан, уншиж судалчихсан сууж байсан бөгөөд “За, за чиний зөв юм байна” гэж хэлж билээ. Ер нь барааны үнэ тогтоолгох болгонд Д.Бямбасүрэн даргыг би өргөн мэдлэгтэй, аливаа юманд няхуур, гярхай ханддаг гэж бишрэн шүтэж байдаг байсан билээ. Тэр ч байтугай би гэр орон, хувийн амьдралдаа ч гэсэн эзэмшсэн мэргэжлийн ачаар эдийн засгийн маш хэмнэлттэй, чанартай эд зүйл, хувцас хунар хэрэглэж, сэтгэл хангалуун, үр хүүхэд, ач зээ, ах дүү, хамаатан садандаа үлгэр жишээ үзүүлэн амьдрахыг хичээж ирлээ. Миний ажил амьдрал орос хүмүүстэй үргэлж холбоотой байж ирсэн юм. Сургуулиа төгсөөд ирсэн үед манай оронд ажиллаж байсан Арын эгнээ баруун гар талаас: Дашзэвэг, Баттогтох, Даваацэрэн, Ч.Цэрэн-Очир Өвөр эгнээ зүүн гар талаас: Хишигжаргал, Д.Тогтуур, Б.Лхам
– 107 – Монголчууд Оросын худалдааны байгууллагуудтай бараа солилцоо хийх зэргээр хамтран ажиллахаас эхлээд Оросын цэргийн байгууллагуудаас манай орны цаг үеийн хүнд нөхцлүүдэд (зуд болох, малын халдварт өвчин гарах), Оросын цэргийн машины цуваа гарч, хүнс бараа зөөх, нийгмийн чанартай арга хэмжээний ажилд “Бөөний худалдааны нэгдэл”-д ажиллаж байхдаа тэдэнд шаардлагатай ачаа барааг ачуулах, хооллож ундлах зэрэг ажлуудыг хариуцан ажилладаг байлаа. Залуу байсан болоод ч тэр үү, Оросоор ярихын бөөн мөрөөдөл байсан санагддаг юм. Харин “Төрийн хянан шалгах хороо”-нд ажиллаж байхдаа “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-ийг ОХУ-ын “Тооцооны танхим”-ын шалгагч нартай хамт шалгах шалгалдтанд Монголын талын группыг ахалж ажиллах болоход Орос хэлээ мартсан байх гэж жаахан санаа зовж байсан. Гэвч галт тэргэнд суугаад хамт замын аян эхлэхэд замдаа танилцаад бүгд Орос дуу дуулцгааж, хөгжилдөж, яриа өрнүүлж, эхлээд л аажимдаа хэл ус, мэргэжлийн хэллэг сэргэдэг юм билээ. Манай Монголчууд ялангуяа 60-аад оныхон надаас бусад нь бүгдээрээ орос дуунд сайн юм билээ. “Бор өндөрийн уурхай"-г манай хорооноос шалгахад би шалгалтын группийг ахалж шалгах үед ОХУаас Монгол улсад суугаа элчин сайд уурхайд ажлаар очиж шалгалтын ажилтай танилцаж, уурхайн гүнд хамт орж, шалгалтын талаар ярилцаж байсан билээ. Эцэст нь төгссөн сургуулийнхаа дурсамжаас дүгнэж хэлэхэд: - Москва хотын “ Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль”-иараа бахархана. - Эрдэм ном заалгасан агуу эрдэмтэн багш нараараа бахархана. - Лаборатори, анги, кабинетуудаараа бахархана. - Сургуулийнхаа деканы хамт олноор бахархана. - Курсийнхээ охидууд, өрөөнийхөө гурван Люся, Галя, Вера, Лёнька, Надягаар бахархана. - Оюутны байрныхаа Вахтёр, цагаан хэрэглэлийн эмэгтэй, гудамжинд гудалдаа хийдэг Бабуля нараар бахархана. - Орос орны жирийн ард түмний хүнлэг чанараар бахархана би. Эрдэнэт хотод “Счетная палата” төлөөлөгчдийн хамт Л.Лхам 1969 онд төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 108 – Миний бие Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн төгсөгчдийн нэг болж дурсамж бичиж байгаадаа их баяртай байна. Энэ номыг санаачилсан хүмүүст талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье. Би 1964 онд Увс аймгийн төвийн арван жилийн сургууль яг аймагтаа анх удаа "Алтан" медальтай төгсөж, тэр үеийн Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр энэ алдарт сургуульд суралцахаар Алтан Москваг зорисон юм. Галт тэргээр тав хоног явж очиход хуучин оюутнууд тосч аваад оюутны байранд байрлуулж, зүг чигийг зааж байлаа. Сургууль дээрээ очиход миний суралцах мэргэжлийг нилээн хүнд анги, гадаад оюутнууд суралцдаггүй юм. Ангиа соль гэсэн санал тавихад миний эх орон хэрэгтэй гээд явуулсан учраас солихгүй гэж зөрүүдэлсээр орж 5 жил суралцаад “Эдийн засгийн кибернетик” -ийн мэргэжлээр суралцаж төгссөн. Бусад мэргэжил нь 4 жил суралцаж төгсдөг байсан. Анх очиход Орос хэлийг сайн мэдэхгүй, газар мэдэхгүй, хөдөөний хүүхэд учраас нилээд хэцүү санагдаж байсан шүү. Хичээл эхлэхийн өмнө нэг өдөр Хэнтий аймгийн Биндэр сумаас ирсэн С.Оюунцэцэгийн хамаатан, өндөр цагаан залуу биднийг дагуулж, Улс Ардын Аж Ахуйн үзэсгэлэн үзүүлж, тайлбарлан өгч байсан нь их л сайхан санагдаж, урам зориг орж билээ. Тэр хүн статистикийн сургуулийн оюутан байсан, ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай шүү дээ. Одоо хүртэл мартагддаггүй, талархаж явдагдаа. Москва Зацепагийн гудамж 43/А байрны таван давхарт Самбуугийн Сэргэлэнтэй нэг өрөөнд орж (хотоос ирсэн) хичээлдээ шамдаж эхэлсэн дээ. Тэгээд энэ алдартай том сургуульд манай НАЙДАНГИЙН БОРХҮҮ
– 109 – Монголчууд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд гавъяат эдийн засагчид төгссөний дотроос би Б.Ринчинпэлжээ даргыг дурсаж байнаа. Тэр хүн 30 гаруй насандаа оюутан болж Москвад очсон ч маш их идэвхи чармайлт гарган, хичээлийн байрны коридорт суучихаад хажуугаар явсан Орос оюутнуудаас хичээлээ асууж лавлаж байсныг сонсоод бахархаж, үлгэр жишээ авч, чадлаараа хичээж суралцсан. Тэр үед манай сургуульд гуч гаруй Монгол оюутан суралцаж байсан, сурлага, сахилга бат, зохион байгуулалт сайтай, оюутны зөвлөлийн даргаар Доржжанцан, намын үүрийн даргаар Ч.ЦэрэнОчир (Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч дарга), Эвлэлийн үүрийн даргаар би сонгогдон олон талтай ажилд оролцож байсан. Москва хотод суралцагч Монгол оюутнуудын дунд зохиогдсон урлагийн үзлэгт манай сургуулийн оюутнуудын тоглолт хоёрдугаар байр эзэлж байлаа. Мөн оюутнуудын дунд зохиогдсон спортын тэмцээнд оролцож «Россия» зочид буудлыг барьж байх үед оюутан байхдаа очиж субботник хийж, Октябрийн баяр, Майн баярын жагсаалд оролцож байсан гэх мэт их л идэвхитэй оюутан байлаа. Тус сургуульд С.Оюунцэцэг, Нямдаваа бид гурав кибернетикийн чиглэлээр, Баттогтох, Эрдэнэхүү, Сэлэнгэ, Даваадорж нар эдийн засаг, үнийн мэргэжлээр хамт суралцаж байсан. Тэр үед бид сарын 60 рублийн цалин авдаг, 1 рубль 50 копеекийг оюутны байрны төлбөрт өгөөд үлдсэнийг нь өөртөө зарцуулж, бас болоогүй ээ зуны амралтаар нутаг явахдаа ах дүү нартаа бэлэг бэлтгэдэг байлаа. Москва хотод сурч байсан үеэс хойш 50-60-аад жил өнгөрсөн болохоор зарим нь аль хэдийн мартагджээ. Намайг төгссөний дараа жил буюу 1970 онд миний төрсөн дүү Долгорсүрэн бараа судлал, худалдааны мэргэжлээр тус сургуульд суралцахаар очсон. Тухайн үедээ нэг айлын хоёр хүүхэд Москвад суралцана гэдэг ховор тохиолдол байсан юм шүү. Манай сургуульд алтан нутгийн хоёр охин Тогтуур, Хишигжаргал нар хамт суралцаж төгссөн. Бид хааяа нутаг орноо дурсаж, арван жилийн сургуулиа дурсан ярьж, хамт зургаа татуулдаг байлаа. Оюутан нас хамгийн аз жаргалтай, дурсамжтай сайхан үе. Н.Борхүү 1969 оны төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 110 – САМБУУНЯМЫН СЭЛЭНГЭ Улаанбаатар хотын Самбуунямын Сэлэнгийн дурсамж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч Самбууням овогтой Сэлэнгэ би 1964-1969 онд Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд суралцаж үнийн эдийн засагч мэргэжлээр төгссөн билээ. Москва хотод амьдарч сурч байсан он жилүүдийг амьдралынхаа хамгийн сайн сайхан үеүдийн нэг гэж бодож явдаг. Учир нь ЗХУ-ын ба бусад гадаад оюутнуудтай танилцан нөхөрлөж, эрдэм сурч байсан он жилүүд хамгийн тод дурсамж болон үлдсэн билээ. Олон сайхан хүндэт эрдэмтэн багш нараар эрдэм ном заалгах завшаан таарсан билээ. Тэдгээрийн дундаас орос хэлний хайрт багш Касаткина Елена Феодрноваг ээж мэт хүндэтгэн онцгойлон дурсаж явдаг. Учир нь зүгээр нэг багш биш ээж шиг минь хүн байсан. Манай сургуулийн үе үеийн төгсөгч нар Монгол улсын хариуцлагатай ажил албан тушаалд амжилт үр дүнтэй ажиллаж улс орныхоо хөгжилд маш их хувь нэмрээ оруулж явсан ба явж байгаа гэдэгт итгэдэг. Сургуулийнхаа одоогийн эрдэмтэн багш нар, оюутнууд болон ажиллагсадад сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе. Оросын ард түмэн бүх талаараа мандан бадрах болтугай. С.Сэлэнгэ 1969 оны төгсөгч
– 111 – Монголчууд 1971-1980 -ААД ОНЫ ТӨГСӨГЧ МОНГОЛЧУУД 1. Чүлтэмийн Дашдаваа 1975 онд Худалдааны эдийн засагч 2. Ядамын Нямаа 1975 онд Худалдааны эдийн засагч 3. Цэвэлмаагийн Наст 1975 онд Бараа судлаач 4. Сүхцэрэнгийн Шаравсамбуу 1975 онд Номын худалдааны эдийн засагч 5. Пэлжээгийн Долгорсүрэн 1975 онд Бараа судлаач 6. Гэндэнпилийн Мянганбаяр 1976 онд Инженер-механик 7. Гомбосүрэнгийн Сүрэнжав 1976 онд Нийтийн хоолны инженер-технологич 8. Ишцэдэнгийн Цэрэнхүү 976 онд Худалдааны эдийн засагч 9. Жамсрангийн Аюуш 1977 онд Материал техник хангамжийн эдийн засагч 10. Чалхаагийн Батжаргал 1977 онд Тоног төхөөрөмжийн инженер 11. Будын Гэрэлмаа 1977 онд Худалдааны эдийн засагч 12. Пунцагийн Очирпүрэв 1977 онд Материал техник хангамжийн эдийн засагч 13. Нэмэхийн Оюун 1977 Хөдөлмөрийн эдийн засагч 14. Пүрэвжавын Цацралт 1977 онд Эдийн засагч 15. Лхамсүрэнгийн Цэвээнравдан 1977 онд Материал техник хангамжийн эдийн засагч 16. Жамбаагийн Баяндалай 1978 онд Материал техник хангамжийн эдийн засагч 17. Дандгайн Цэдэн-Иш 1978 онд Материал техник хангамжийн инженер, зохион байгуулагч 18. Дэмбэрэлжавын Мижиддорж 1978 онд Бараа судлал худалдааны зохион байгуулагч 19. Дүгэрээгийн Мядагмаа 1978 онд Хүнсний бараа судлаач 20. Магсармаагийн Отгон 1978 онд Нийтийн хоолны инженертехнологич 21. Сэнгэсамбуу Оюундэлгэр 1978 Нийтийн хоолны инженертехнологич 22. Жавзангийн Сүхбаатар 1978 онд Бараа судлаач худалдааны зохион байгуулагч 23. Бүдсүрэнгийн Түмэн 1978 онд Эдийн засагч 24. Сангажавын Эрдэнэсүрэн 1978 онд Хүнсний бараа судлаач 25. Бэх-Очирын Алтанцэцэг 1979 онд Аж үйлдвэрийн бараа судлаач 26. Цэнджавын Бүрэнцэцэг 1979 онд Аж үйлдвэрийн бараа судлаач 27. Бариулын Лхамжав 1979 онд Эдийн засагч 28. Далхаагийн Нармандах 1979 онд Бараа судлаач
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 112 – 29. Жанчивын Октябрь 1979 онд Нийтийн хоолны инженер-технологич 30. Сандагдоржийн Хандсүрэн 1979 оны аспирант 31. Сандавын Хүрэлчулуун 1979 онд Хүнсний бараа судлаач 32. Цэвэгмидийн Цогт 1979 онд Эдийн засагч 33. Цэрэндоржийн Энхжаргал 1979 онд Нийтийн хоолны инженер-технологич 34. Халзангийн Бямбасүрэн 1980 онд Бараа судлаач 35. Авирмэдийн Мягмарсүрэн 1980 онд Бараа судлаач 36. Цэндхүүгийн Орхон 1980 онд Бараа судлаач 37. Дүгэржавын Очгэрэл 1980 онд Худалдааны эдийн засагч 38. Жамсранжавын Оюунцэцэг 1980 онд Бараа судлаач 39. Цэрэнбалжийн Түмэннасан 1980 онд Бараа судлаач 40. Чулууны Эрдэнэчимэг 1980 онд Бараа судлаач
– 113 – Монголчууд 2022 оны 9 сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймаг. Сүхбаатар сум Өтлөвч оюутан үе минь үл мартагдах, үйзэн хорвоод үнэхээр ховорхон тохиолдох, амьдралын зурвас үе билээ. Энэ сайхан үеийнхээ тухай цөөн хэдэн үгээр дурсамж бичиж байна. Гэхдээ би уншигчдад гүн таашаал өгч, тэдний сэтгэлийн шижмийг хөндөх нэгэн биш билээ. Хорвоогийн жам ёсоор хүмүүн болж төрснийх, амьдралын чухал зурвас үед тохиолдсон зүйл, бодол сэтгэлээ бичиж сууна. Би гэдэг хүн угаас хөдөөнийх, бүх хүмүүсийн жишгээр бага, дунд сургууль, Худалдааны техникум төгсөж, мэргэжлийн дагуу Сэлэнгэ аймгийн Худалдааны байгууллагад мөн тухайн үеийн намын хороонд ажиллаж байлаа. Тэгээд 1969 онд анх удаа Хайшиндаа, Дашхүү гэсэн хүмүүстэй уралдаант шалгалтанд өрсөлдөж, ЗХУ-д явж суралцах эрх авсандаа. Ингэж Иркутскийн Их Сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж, тэнд бас оюутны МАХН-ын үүрийн даргаар сонгогдон, консулын Готов гуай, оюутны зөвлөлийн дарга байсан Мияасүрэн нартай хамтран ажиллаж байсны зэрэгцээ хичээл номдоо шамдан суралцсаар төгсөж, Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д элсэн орж билээ. Би мэргэжлийн дунд сургууль төгссөн, мэргэжлээрээ 5-6 жил ажиллачихсан, эхнэр 4 хүүхэдтэй болчихсон үедээ оюутан болж тэднийгээ үлдээгээд гадаад оронд оюутан болсон тул амьдрал сэтгэл ЧҮЛТЭМИЙН ДАШДАВАА
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 114 – зүйгээ би ч, миний хань А.Чулуун ч их л тэсвэр тэвчээр шаардаж, ухаанаа зөв залуурдаж, аль аль нь чанд сахилга баттайгаар 5 жилийг ардаа хийсэндээ. Гэхдээ бас 1 жилийн чөлөөгөөр гэртээ ирж, хуучин газартаа ажиллаж байлаа. Одоо бодоход бид амьдралдаа ч, хичээл сургуульдаа ч их л хариуцлагатай байждээ. Намайг 1970 онд сургуульд очиход ахлах курсын Батсүх, Найдан, нар тосон авч, сургуулийн дэргэдэх оюутны дотуур байрны А корпуст анх хөл тавиулж билээ. Тэгээд гадаад оюутны деканы газарт очиж бүртгүүлээд Б корпусын 3-р давхарт 1 Украйн, мөн Уганда улсаас ирсэн төгсөх курсын Ленний Данс Симекуба гэдэг оюутнуудтай гурвуулаа нэг өрөөнд амьдарцгаасан. Би тэр хоёр оюутантай 6 сар шахам хугацаанд нэг өрөөнд хамт амьдарсан. Учир нь Ленний Данс архи их ууна, гаднаас янз бүрийн хүмүүсийг их цуглуулдгаас хичээл хийхэд саад болдог байсан болохоор би түүнтэй байсхийгээд л зөрчилдөнө. Заримдаа бүүр зодоон цохиондоо хүрнэ. Эцэст нь гадаад оюутны декан В.Г.Колуповын шийдвэрээр ТЭФ-ийн оюутны зөвлөлийн даргатай 1 өрөөнд орж тэр л өрөөндөө амьдарсаар байгаад төгссөндөө. Хичээл эхлэхэд нэг Монгол охин, Латва, Литви, Чечень, Украйн зэрэг олон үндэстэн ястан залуустай нэг группт орсон. Бид тавуулаа Орос хэлний нэг группт орж Р.Н.Каргонова гэж сайхан зантай бидний төлөө гэсэн сэтгэлтэй багштай байлаа. 1 дүгээр курсын хагас жил хүртэл группийнхээ оюутнуудыг ялгаж танихгүй шахам тул Валя гэх охиноор баримжаалдаг байлаа. Инээдтэй шүү. Харин 2-р хагасаас эхлэн Люда, Таня гэдэг хоёр оюутны хажууд сууж, төгсөн төгстлөө оюутны ширээнд хамт тохой залган суудаг байлаа. Люда их гоё бичнэ. Надад их тусалдаг байсан Людадаа: Алтан шаргал үст Люда Найланхай нарийн дуут Люда Гайхам гоё бичдэг Люда Л.И.Брежневийн нутгийн Люда Одоо хаана яваа болдоо Люда Орос Украйны дайнаар Осолдож эндээгүй байх болтугай Сэргэлэн цовоо Людаа Сайхан гоё дүрс зангаараа Саруул сайхан байх болтугай Хэл сурахад минь хичээж их тусалж байсан маш их баярладаг. Гуравдугаар курсэд ордог намар салбар курсуудын хооронд биеийн тамирын тэмцээнд намайг өглөөд гүйдгийг бодож ТЭФ-ийн багт орж тогло гэж билээ. Би чадахгүй гэсэн боловч Света гэдэг охины дугаартай цамцыг өмсгөн тоглуулж билээ. Сагсан бөмбөгийн дүрэм мэдэхгүй би, ямарч гэсэн сайн гүйдгийн хэрэг юу билээ, сагсны хоёр шитны хооронд бөмбөг даган гүйж, багийн гишүүний үүргийг гүйцэтгэн их л хөгжилтэй оролцсон юм.
– 115 – Монголчууд Нөгөө Орос бүсгүйн цамцанд үнэр нь шингэсэн байснаас би нөгөө үнэрийг нь гаргах гэж 7 хоногийн турш сугаа байнга угаадаг ажилтай болж билээ. Хичээлийн жилд Монгол улсын тусгаар тогтнолын өдөр болон бусад баяруудын үед манай сургуулийн Н.Долгорсүрэн, Я.Нямсүрэн нарын хамт бууз жигнэн, сүүтэй цай чанан бидний хэдэн нөхөд баяраа хамтдаа тэмдэглэх нь сайхан байдагсан. Гадаадынханд бол Шурик, бидэндээ бол Шараваа гэж дуудуулдаг хүү Шаравсамбуу чамбайхан нэгэн шүү. Тостой хайруулын тавганд хошуугаа холбож байсан нь Шурик, Иван Яковшев бид 3. Багадаа хөл бөмбөг тоглож байснаас тэр үү, бяслаг шиг хүү байсандаа Шурик. Бараа судлалын тэнхимийн оюутан Наст бид 2 хааяа Павлецкийн вокзалын ресторонд хооллодог байлаа. Болоогүй ээ бид хоёр чинь бас тэндхийн зарим боломжийн зөөгчтэй танилцсан тул бид хоёрыг хүнс хоолоор хөөрхөн урамшуулдагсан. Бид хоёр түүнд нь амтшаад хааяа хааяа очиж хооллодог байв. Настдаа: Бараа судлалын мэргэжлээр суралцсан Бага шавилхан биетэй Наст Байдаг байранд нь байлдагч байсан Вьетнам Байдал гэрэл гэгээг мэдэрч харахгүй Орос оюутан байв Хан Хэнтийд 10 дугаар ангиа төгссөн Наст Хамт нэг үе суралцсан биднээсээ Үүрд холдон бурханы оронд очсон чамд Бурханы орны ивээлийг ерөөе Наст сургуулиа төгсөөд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн орлогч даргаар ажиллаж байв. Бид хоёр Улаанбаатар зочид буудалд нэг удаа, Хужирт сувилалд нэг удаа уулзаж хууч хөөрсөн, сайхан сэтгэлтэй залуу байсандаа. Мэргэжлийн багш З.С.Ходорова, Орос хэлний багш Р.Н.Каргонова, эдийн засгийн сургаалийн түүхийн багш Л.Н.Мордухович, гадаад оюутан хариуцсан декан В.Г.Колупович нараа санан дурсахад таатай сайхан байна. Чүлтэм овогтой Дашдаваа миний намтар Би 1941 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн. 9 нас хүртлээ эцэг эхийн асрамжинд байсан. 1950-1954 онд Завхан аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангид суралцаж төгссөн. 1959-1962 онуудад Улаанбаатар хотод Худалдааны техникумд суралцаад Сэлэнгэ аймгийн худалдаанд Худалдаа Бэлтгэлийн яамнаас тусгайлан анхаарч хэсэг мэргэжилтэй боловсон хүчнийг томилоход техникумаа урьдчилж төгсөж Сэлэнгэ аймгийн худалдаанд ажиллахаар анх ирж билээ. Тэр үед Сэлэнгийг Төв аймагтай нийлүүлснээс тус аймгийн Улс Ардын Аж Ахуйн салбарууд нилээд уналтанд орж, эргээд Сэлэнгэ аймгийг дахин байгуулсан үе байв. Нягтлан бодогчийн түр курс төгсөж анх нягтлан бодогчоор ажиллав. 1969-1970 онд Иркутскийн Их
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 116 – сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж төгсөв. 1970 онд Москва хотын В.Г.Плехановын нэрэмжит УАААДСургуульд ирж 1975 онд “худалдааны эдийн засагч” мэргэжлээр төгссөн. Дараа нь ОХУ-ын Новосибирск хотын Хоршоодын дээд сургуулийн 1 жилийн мэргэжил дээшлүүлэх курсыг төгссөн. Герман улсад 2 сарын дадлага, сургалтанд хамрагдан мэргэжил дээшлүүлсэн. Сэлэнгэ аймгийн Худалдаа Бэлтгэлийн удирдах газарт би 1963 оноос нярав нарын ахлах, мэргэжилтэн, залуу мэргэжилтнүүдийн ахлагч, барааны мэргэжилтэн, худалдааны хэлтсийн дарга зэрэг ажлуудыг 1967 оны 8 сар хүртэлх хугацаанд хийж бийсан. 1967 оны 9 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн МАХН-ын Хороонд үйлчилгээний байгууллага хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж, 1968 оны 8 сараас 1969 оны 8 сар хүртэл Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Худалдаа, нийтийн хоолны хэлтсийн даргаар ажиллаж байв. 1976 оны 7 сараас тус аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 1976 оны 7 дугаар сараас МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлөөс батлагдан Сэлэнгэ аймгийн ХБУГ-ын даргаар 1986 он хүртэл ажилласан. 1988-1992 онуудад ХБЯамны улсын байцаагчаар ажилласан. 1992-2009 онуудад Салхит хоршоо, Ган-Олдох ХХК-ийн захирлаар ажилласан. Сонгуульт ажлын талаар: Аймгийн депутат, байнгын комиссын сонгуульт ажил, намын хорооны бүгд хурлын гишүүн, зэрэг ажлуудыг 16 жил гүйцэтгэсэн болно. МАХН-ын Онц Их Хурлын, төлөөлөгчөөр сонгогдон оролцож, намын үзэл баримтлалыг өөрчлөхөд өөрийн үзэл саналаа илэрхийлж байв. Гавъяа шагнал: Аймгийн удирдах 4 байгууллагын тамга тэмдэг бүхий үнэмлэх, мөнгөн шагналаар, Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, "Худалдааны тэргүүний ажилтан", "Үйлдвэр-худалдааны тэргүүний ажилтан" цол тэмдгээр, "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль", 6, 7 дугаар "5 жилийн гавшгайч тэмдэг", "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон", "Тусгаар тогтнолын одон"-гоор тус тус шагнагдсан. Ч.Дашдаваа 1975 оны төгсөгч
– 117 – Монголчууд Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн “Дандигайн булан” хэмээх нутагт аав Д.Ядам, ээж Б.Сонинхүү нарын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Том эгч Я.Долгорсүрэн тус сургуулийн 4 дүгээр анги төгссөн жил аав ээж хоёр маань хүүхдүүдээ сургууль номонд нь ойртуулъя гээд аймгийн төв рүү шилжсэн юм. Аав маань “Бага зул асах төдий хэмжээний нойртой”, арьс элддэг, ажилсаг үлгэр жишээ нэгэн байлаа. Ээж минь хүүхдүүдийнхээ дээл, хувцасыг оёж шидэн суудаг байлаа. Аав ээж маань хүүхдүүдээ гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөндөө. “Аав ээж минь бидэнд хэдэн дээд сургууль” төгссөний дайтай амьдралын ухаан, хүмүүжил, төлөвшил олгож өгсөн. Би 10 дугаар анги төгстлөө ах, эгчийн командыг сонсож, эрэгтэй эмэгтэй хоёр дүүгээ бас командалж өссөн. Дүү нь сонсож, ах эгч нь дагуулдаг тийм л замаар замнаж хүүхэд насаа үджээ. Сурган хүмүүжүүлэх ухаанд ах эгч нь манлайлагч, дүү нь гүйцэтгэх чадвартай болж төлөвшдөг гэж сургасан байдаг. Надад гүйцэтгэх чанар амьдралын зам харгуй зохих нөлөөгөө үзүүлсэн. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд орос хэлний бэлтгэлд, 1969-1970 онд, Худалдаа эдийн засгийн факультетад 1970-1975 онд суралцаж, “Нийтийн хоолны эдийн засагч” мэргэжил эзэмшсэн. 1975 онд Сэлэнгэ аймгийн Дашдаваа гуай бид хоёр нэг ангид, Увс аймгийн Долгорсүрэн, Хэнтий аймгийн Наст нар “Бараа судлалын” ангид хамтдаа суралцаж төгссөн юм. ЯДАМЫН НЯМАА (1945-2023)
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 118 – Биднийг төгссөний дараа Шаравсамбуу (Ховд), Гэрэлмаа (Дархан Шарын гол), Туул, Эрдэнэчимэг (Улаанбаатар хот), Цэрэнхүү, Лхагвасүрэн (Өвөрхангай), Дэнсмаа (Сэлэнгэ), Батжаргал (Улаанбаатар) хотуудаас ирж тус сургуульд суралцаж байлаа. И.Цэрэнхүү маань гитар бариад л “Дангийн даавуу майхан” гээд л дуулах дуртай хөөрхөн залуу байлаа. Механикийн факултетийн Ч.Батжаргал “Мадам” гэдэг хочтой байлаа. Нэмэхийн Оюун үргэлж л инээд алдсан охин байсан. Гэрэлмаа маань их бүжигчин охин байлаа. С.Шаравсамбуу маань бас үргэлж инээд алдаж явдаг болохоор Орос охидууд Баясгалантай залуу гэдэгсэн. Оюутан байхад ч хөгжилтэй, наргиантай, зүйлс их болноо. Манай залуучууд африкаас ирсэн 1 залууд Монгол хэл зааж байна гээд “Сайн байна уу” гэдэг үгийг “Би хар” гээд зааж өгчихсөн байж билээ. Тэр африк залуу шинээр ирсэн Монгол оюутан бүртэй “Би хар, би хар” гэж мэндлээд л явдагсан. Г.В.Плехановын сургуульд дэлхийн олон орны ёстой 5 тивийн хар, шар, цагаан, арьстнууд зөвхөн орос хэлээр ярьж, нарийн мэргэжил эзэмшиж, эх орноо дурсан суралцаж байлаа. Манай сургуулийн хичээлийн байр, оюутны байр нэг дор зэрэгцээ оршдог болохоор байрнаасаа дөнгөж гараад л хичээлийн байр руугаа орчихдог. Москва хотын төвд оршдог болохоор бидэнд ямар төвөг уддаггүй сайхан байсан. Монгол эх оронд минь дээд боловсролтой олон сайхан мэргэжилтнүүдийг бэлтгэж өгсөн буянтай сургууль даа. Г.В.Плехановын дээд сургуульд академич, доктор, шинжлэх ухааны доктор, профессор, доцент нараар хичээл заалгаж байж, тэд мэргэжилдээ жинхэнэ гайхалтай, улсдаа төдийгүй, дэлхийд алдартай багш нар бөгөөд ахын зангараг, эгчийн халамжтай, хүмүүс байлаа. Бид суралцаж байхдаа эх орон, аав ээж, ах эгч дүү, 10 жилийн нөхөд, хамт суралцагч нараасаа имээж, айхын сэтгэлтэй хичээж суралцсан. Орос охидуудтай таван давхарын 87 тоот өрөөнд гурвуулаа тогтмол хамт амьдарч байв. Латви охин намайг аав ээждээ танилцуулуж, Латви, Литв, Эстон улсаар аялуулсан. Мөн дүү Я.Даваасамбуу 1974 онд Москвагийн Нисэхийн инженерийн академид суралцахаар ирж, түүний урилгаар хамтдаа Ленинградын цагаан шөнийг үзсэн. 1974 онд БНМАУ тунхагласны 50 жилийн ойн хүрээнд ЗХУ-ын Эрдмийн Их театрт Монгол улсын соёлын өдрүүдийн тоглолтыг сургуулийнхаа эрдэмтэн багш нартайгаа цуг үзэж эх орноороо бахархаж байлаа. Хамт төгсөгч Ч.Дашдаваа гуай он удаан жил Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн газрын даргаар, Долгорсүрэн маань МУИС, ХҮДСургуульд багш, профессор хийж байсан бол Наст маань Улаанбаатар хотын “Оёдлын нэгтгэл"-д орлогч даргаар ажиллаж байсан. Би БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны нэр дээр суралцсан. Төгсөж ирэнгүүт яамнаас Дархан хотын АДХГЗахиргааны санхүүгийн
– 119 – Монголчууд хэлтэст орлогын мэргэжилтнээр ажиллах томилолт өгч явуулж билээ. Дархан хотод намайг очингуут улсаас 2 өрөө байрны түлхүүрийг надад гардуулж өгсөн. Би тэндээ 2 жил гаруй хугацаанд ажиллаад нөхөрт гарч Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Миний гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Б.Шагдарсүрэн МУИСын цахилгааны инженер мэргэжлээр суралцаж төгссөн хүн байсан ба Улаанбаатар хотод Барилгын зургийн институтэд инженер, ахлах инженер, Завхан, Говь-Алтай аймгууд хариуцсан Барилгын зургийн товчооны дарга, Налайх дүүргийн АДХГЗахиргааны орлогч дарга, Нийслэлийн барилга хөрөнгө оруулалтын газарт инженерээр ажиллаж байсан Монгол улсын зөвлөх инженер хүн байлаа. Миний хань томоотой, үг дуу цөөн, боловсрол өндөр сайн хань, манлай эцэг. Бид хоёр хүү охин хоёртой. Хоёулаа Монголдоо дээд боловсрол эзэмшсэн. Хүү Ш.Загд-Очир маань эхнэр Б.Дэлгэрцэцэг, хүүхдүүд, З.Эдэр, З.Энэр нартайгаа Англи улсад амьдардаг. Охин Ш.Загдсүрэн маань нөхөр Ч.Мөнхбаяр, хүү М.Мөнхтүвшин болон охин М.Содгэрэлтэйгээ Улаанбаатар хотдоо амьдарч байна. Би хүүгийнхээ урилгаар Английн Лондон хотод 3 сар болохдоо цэцэрлэгт хүрээлэнд ач зээ нараа саатуулан салхилж байх үедээ өөрийн үеийн Орос, Казак үндэстэнгүүдтэй тааралдахдаа тэдэнтэй танилцаж, Орос хэлээр ярихад ач нар маань гайхаж, баярлаад л, тэр үед би Плехановын сургуульд сурч бөйснаараа бахархаж л суулаа. Нөхрийг маань хаана томилно, тэнд нь би хамт очиж ажиллаж байлаа. Тухайлбал: Нийслэлийн АДХГЗахиргааны Худалдаа тээврийн хэлтэст худалдаа хариуцсан мэргэжилтэн, Завхан аймгийн Үйлдвэрчний төв зөвлөлд Үйлдвэр олон түмний хэлтэст Нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн, Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт эдийн засагч, Налайх дахь Ардын Армийн Оёдлын 2-р үйлдвэрт Хөдөлмөр цалин хөлсний эдийн засагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн Хангамжийн Хэлтэст даатгалын байцаагчийн алба зэргийг хашиж явлаа. Г.В.Плехановын сургуульд хамт суралцаж явсан Долгорсүрэн (Догоо), Нэмэхийн Оюунаа, Ч.Батжаргал нартайгаа тогтмол уулзаж, байнгын холбоотой байдаг. Г.В.Плехановын сургуульд суралцахаар очсоноос хойш 53 жил өнгөрчээ. Их хугацаа шүү. Баянзүрх дүүрэгт гэрээс минь холгүй Г.В.Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн Улаанбаатарын салбар нээгдсэн нь их сайхан санагдаж, сэтгэлд их ойр санагддаг юм. Ёстой л эрдмийн их уурхай ЗХУ-д өнгөрүүлсэн 6 жил миний хувьд ажил, амьдралын том сургууль, дурсамж дүүрэн он жилүүд байсан. “СССР г. Москва, ул. Зацепа-43в , ком 87” гэсэн хаягаа одоо хүртэл санаж явдаг. Я.НЯМАА 1975 оны төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 120 – Цэвэлмаагийн Наст нь 1949 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн. Хэнтий аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д 1970-1975 онуудад сургалцаж “Бараа судлаач” мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсч эх орондоо ирээд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны томилолтоор “Оёдлын үйлдвэрийн нэгдэл”-д мэргэжилтэн, хангамж борлуулалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байлаа. “Оёдлын үйлдвэрийн нэгдэл”-д ажил үүргийн хувиараараа “Оёдлын төв үйлдвэр”, “Хүүхдийн хувцасны үйлдвэр”, “Гэр ахуйн оёдлын үйлдвэр”, “Үслэг эдлэлийн үйлдвэр”-ийг хамаарч байсан бөгөөд үйлдвэрүүдийг шаардлагатай үндсэн болон туслах бараа материалаар бүрэн хангах, үйлдвэрээс бэлэн болоод гарсан бүтээгдэхүүнүүдийг хот, аймаг, сумдад түгээн борлуулах ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, ард иргэд, хүүхэд багачуудын шаардлагатай бэлэн хувцасаар хангах ажлыг хариуцлагатай гүйцэтгэж байсан. Тэрээр ЗХУ, Герман, Унгар, Болгар, Чехословак, Румын зэрэг орнуудаас шаардлагатай бараа материалыг зөв оновчтой сонголт хийж үйлдвэрлэлийн зогсолтгүй ажиллагааг бүрэн ханган, улсын төлөвлөгөөт ажлыг цаг тухайд нь биелүүлсээр иржээ. Улс орон маань зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Тайвань улсын хөрөнгө оруулагч компанитай хамтран 250- иад ажилчидтай “Татекс” ХХК -ийг үүсгэн байгуулж, төрөл бүрийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн АНУ-руу экспортолж амжилттай сайн ажиллаж байсан бөгөөд тэрээр удирдан зохион байгуулах өндөр чадвартай, салбартаа нэр хүндтэй, хөдөлмөрч дайчин, олон түмэнд сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч хүн байлаа. Дурсамжийг бичсэн. Хүү Н.Тэмүүлэн ЦЭВЭЛМААГИЙН НАСТ (1949-2001)
– 121 – Монголчууд Оюутан цагийн хөгтэй атлаа хөгжил, баясгалант он жилүүдийг дурсана гэдэг эргээд оюутан болчихмоор санагдахад хүргэж байна шүү. Ганцхан жил Эрхүү хотод хэлний бэлтгэл хийснийг эс тооцвол би хөдөөний л хүүхэд Москвад очсон хэрэг. Москвад оройтож буусан тул өглөө босоод харахад нар хойноос гарч байгаа мэт санагдаж байлаа. Ц.Наст, Г.Мянганбаяр бид гурваас бусад хүүхдүүдийг сургууль, сургуулиас нь унаа машинтай хуучин оюутан, ажилтнууд авч явсаар бараг дуусав. Шаварт унасан шарын эзэн гэгчээр бид гурав сураг ажиг тавьсны хүчинд Шверникийн гудамж уруудан (чухам хаашаа явж байгаагаа үл мэдэн) тэндээс уруудан “Даниловский рынок” орох нэг трамвайнд суувал хүрнэ гэсэн сургаар тэр чигт явж байгаа нь тэр. Түүнээс цаашаа автобусны буудал хиртэй яваад Добрынинскийн метро, Павлецкийн вокзал хоёрын хооронд байдаг юм гэж ганц нэг нь зааж хэлж байсан юм. Бид гурав байр, байшингийн хаяг харсаар, хүн амьтнаас асууж сурсаар сургуульдаа хүрцгээсэн юм. Бидний очсон талаас нь харвал их, дээд сургууль гэх хаяг адресгүй, яасан ч их хуучирч муудсан юм гэмээр будаг шавар нь холцорч халтардсан, эргэн тойронд нь шавар шалбааг тогтсон, өнгө зүс нь хүний анхаарал татмааргүй нэгэн байшин руу дотроо баахан голонгүй яваад орчих нь тэр. Гэвч тэнд ажиллаж, суралцаж байгаа тэр их олон хүн, эрдэмтэн багш нар, гоё ганган охид хөвгүүд, ажиллагсдыг хараад өөрийнхөө бодлоос ичиж, заримдаа тэр бодолдоо гэмшиж явдаг болж билээ. Мунхагийн ухаан хойноо гэгч энэ буюу. Байр руугаа оронгуут салан өөр өөрсдийн сурах анги салбараа хайгаад тарж одов. Ирснийгээ мэдэгдэх санаатай ТЭФ-ийн СҮХЦЭРЭНГИЙН ШАРАВСАМБУУ (Сургууль хамт суралцсан нөхдөө дурсахуй)
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 122 – факультетийн декан нарийн бичгийн үүдэнд зогсож байтал мөн тэнд суралцах бололтой нэг араб залуу, нэг буржгар үстэй бас л араб болов уу? гэмээр охины хамт ирэв. Бид гурав бараг л зэрэг хаалгаар орлоо. Биднийг харангуутаа л тэнд байсан бүсгүйчүүдийн дуу нь чангараад л, нүд нь сэргээд, аяг ааш нь зөөлрөөд, нүүрэнд нь инээмсэглэл тодроод явчихлаа. Хэн маань тэдний сонирхолыг ингэж их татав гэж бодохын завдал өгөлгүй л өнөөх арабыг тойроод явцгаачихлаа. Миний араб хэмээн бодож байсан хүн маань Афганистаны вангийн удмын хүн шейх Умар гэгч байсан ажээ. Тэнд байсан хүмүүсийн үйл хөдлөл, нүүр царайнд гарсан өөрчлөлт ч үүнтэй холбоотой байсан биз ээ. Түүнийг деканы нарийн бичгийн газрын Аня гэдэг бүсгүй байранд оруулахаар хэрэв даадаг бол гар дээрээ өргөх шахам авч одов. Өнөөх буржгар үст маань Узбек охин байсан бололтой. Дуу нь дэндүү сул, зориг муутай гэдэг жигтэйхэн, бараг яаж л амьд явж байгаа юм бол гэхээр, хэдхэн үг солилцох шиг болоод хөөгдөх шахам гарч одов. Намайг Монголоос ирсэн гэж хэлж дуусаагүй байхад л за ойлголоо, гадаад оюутны асуудал хариуцсан декан дээр оч, гуравдугаар корпуст бий гэлээ. Тэнд очвол танай нэг нөхөр (Мянгаа, Наст хоёрын нэг бололтой) ирээд явсан. Одоохон очиж байраа ав, манай Ира тэнд яваа. Хурдхан яв, буцаад ирж магадгүй. Тэгвэл чамд олдохгүй шүү гэв. Би ч яаран сандран хүрвэл Ира гэгч нилээд махлаг бүсгүй жижүүрийн дэргэд Анягийн хамт сууна. Учраа хэлбэл доошоо ор, комедант тэнд ор, дэрний хэрэглэл, данх, сав, шүүр, алчуур өгч байгаа гэлээ. Доошоо подвальд орвол нилээд махлаг, цэвэрхэн гэгч хувцасласан өндөр шар авгай толь болтол нь индүүдсэн орны цагаан хэрэглэл, цайны данх, сав, хогийн шүүр, шалны алчуур гээд нилээд юм өглөө. Ира дээр очиж өрөөгөө заалгаж ав гэж байна. Эргээд Ира дээр ирвэл “май” түлхүүрээ ав, 428 тоот. Одоохондоо оюутнууд чинь ирээгүй гэв. Ингээд оюутан болж энэ 428 дугаар өрөөнд 3 дугаар курс төгсөтлөө амьдарч билээ. Москва хотын төвд орших нэр хүндтэй их сургуулийн оюутан болох нь тэр. Юутай их аз жаргал, юутай их хувь тавилан, ховорхон тохиох алтан боломж, хичээгээрэй хүү мниь хэмээн буурал өвөг аавын минь хэлж байсан санаанд орж аяндаа самсаа шархирч, нүдийг минь нулимс бүрхэж билээ. Байраа авчихаад Добрынинскийн метроны дэргэдээс гурван нойморын автобусанд суугаад бараг гуч гаруй минут явж өглөө нь трамбайнд суусан буудлынхаа эсрэг талд буулаа. Ингээд Шверникийн гудамжны өндөр байшиндаа ирлээ. Байрандаа ирвэл Наст маань ирчихсэн, "Та хоёрыг хүлээж байлаа". Мянгааг ирэхээр гурвуулаа таксидчихъя гэсэн сууна. Мянгаа ч удалгүй ирэв. Бүгд л нэг нэг чемодантай болохоор гурвуулаа үнэхээр таксидлаа. Үнэ нь гурван рубль гарсан боловч Ц.Наст маань за энэ удаа би даачихъя гэж байна. Ингээд тус тусын байрандаа орцгоов. Өрөөндөө орж хар цайгаа чанаж байтал сайхан зантай, нилээд түргэн хэлтэй нэг ах орж ирсэн нь Батсүх байсан юм. Би элдэв зүйл сонирхсонгүй атал мань хүн “Би
– 123 – Монголчууд нийтийн хоолны технологийн ангийн төгсөх курс”, хавар сургуулиа төгсөнө. Одоо дипломоо бичиж байна. Надтай хамт ижил мэргэжилтэй Н.Найдан, МАТОНАБ-ийн Даваадорж нар мөн ирэх хавар төгсөнө. Ар гэрийн гачигдлаар нутаг буцсан хоёр ирнэ. Ах нь энд ажилладаг, нэг охин манай сургуульд орох юм гэсэн. Мөн миний мэргэжлээр Г.Сүрэнжав гэдэг залуу сурч байгаа. Дашзэвэг гэж нэг нөхөр бий. Уг нь уран зохиол оролддог гэсэн. Энэ жил бараг ирэхгүй л болов уу даа. Бараа судлалд Бадамханд гэж нэг бүсгүй байгаа. Ирэх жил төгсөх байх гээд урьд нь хэн хэн, хэдэн онд, аль анги төгссөн тухай болон мөн манай сургуульд суралцагсад хэсэг тасраад бид ирсэн. Бараг тасрах нь уу гэж байтал та нар ирж байгаа юм байна. Сүүлийн үед манай сургууль шинэ шинэ анги, салбар цөөнгүй нээж, өргөжиж байгаа. Та нартай хамт шинэ анги салбарт суралцах хүүхэд ирсэн л байх ёстой доо гээд сургуулийн анги, салбар, бүтэц бүрэлдэхүүний тухай нилээд сайн ярьж өглөө. Манай сургуульд Зөвлөлтийн бүх Бүгд найрамдах улсуудын болон Европын социалист орнууд, Ази, Африк, Латин Америкийн 30 гаруй орны 17000 оюутан, аспирант суралцдаг. Москва хотдоо оюутныхаа тоогоор Москвагийн Их сургуулийн дараа ордог юм гэх мэтээр намайг гайгүй сайн цэнэглэв. Надад ч сайхан завшаан болж сургуулиа мэдэх боломж олдов. Бидний нэг курсын хэд Ч.Дашдаваа (манайхан Дашдаваа гуай гэнэ), Ганцхан Г.Сүрэнжав л хааяа Чүлтэмийн хүү гэдэгсэн. Ажил хийж байгаад ирсэн, аливаад ах зах хүний ёсоор ханддаг, ноён нуруутай, за гэвэл ёогүй, жинхэнэ ахын, нөхрийн сэтгэлээр хүнд хандана. Хэдэн муусайн дүү нараа байнга байгаа бүхнээрээ дайлна. Заримыг нь ээлжээр дуудна, зарим нь буудна. Чулуун эгч долоо хоног бүр хоол, унд, боов, боорцог, мах шөл, борц тушенка галт тэргээр яваа танил хүмүүстээ дайж өгч явуулна. Юм авч ирсэн хүн ёс юм шиг дуудна. Ч.Дашдаваа гуай намайг дагуулж явна. Юм авчирсан хүмүүсийн хоол унднаас цадаж ханатлаа цохиж авна. Тэд маань заримдаа малгай, биеийн тамирын хувцасхан зарж өгөөрэй гэнэ. Ихэнхдээ аргыг нь олчихоод үнийг нь мөн л хоёул хүргэж өгнө. Дахиад л цай, хоол, хамгийн гол нь худалдааны салбарын олон арван сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон юм. Тэр нь надад сүүлд тун ч их тус болж билээ. Ер нь би Ч.Дашдаваа гуайд туйлын хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын болон боломжтой үедээ утсаар ярьж, мэндийг нь мэдэж, явахыг хичээдэг бөгөөд 50 гаруй жил үерхэж, нөхөрлөж явна. Т.Наст бол туйлын ажилсаг, барьж авсан л бол юуг ч оёж шидчихдэг, шударга, өөртөө өндөр зорилготой хүү. Тэрвээр сэтгэл нь их хөдөлсөн үедээ “Э монш гэж” гэдэгсэн. Г.Мянганбаяр бид хоёр нилээд төстэй мөрөөдөмтгий атлаа тэр бүр санаснаа хэрэгжүүлээд байж чаддаггүй ч хувиа борлуулна. Г.Мянганбаяр бол алиа хошин дуу үгтэй, ямарч юмны арга эвийг олохдоо бүр тэр үедээ л сүрхий байсан. П.Долгорсүрэн цээл сайхан хоолойтой, илэн далангүй яриатай, зүтгэл чармайлт сайтай, нүүрийн баясгалантай, инэмсэглэж явдаг.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 124 – Нямаа бол бүрэг ичимхий хүн шиг атлаа бүх хүнд эгч нь, ээж нь юм шиг ханддаг, сайхан сэтгэлтэй, ямарч хүнээс байгаагаа харамлаж, гар татдаггүй, өгөөмөр бүсгүй. Л.Бат-Очир, Лхагва нар бол нийслэлийн нэг дүгээр арван жил төгссөн хүүхдүүд. Бидэнтэй байнга ойртож, дотносоод байхгүй ч өөрсдийн асуудлаа зохицуулаад байж чадна. Тэд шинээр нээгдсэн эдийн засгийн Кибернетикийн ангид суралцахаар ирсэн байлаа. Л.Бат-Очир аливаа зүйлийн ул үндсийг олох гэж туйлын их чармайн зүтгэдэг, түүнийхээ төлөө хонон өнжин маргалдан зүтгэж ч мэдэх, үзэл бодолдоо үнэнч хүн. Цолмон гэж унаган Орос хэлтэй нэг охин үнэ стандартын чиглэлээр суралцаж байв. Би эсэргүүний хүүхэд шүү, надаас холхон байвал дээр шүү гэх ухааны юм ярина. Харин уулзаад ярьж хөөрвөл бас ч гэж холдоод дөлөөд баймааргүй тун тусархаг охин. Ц.Оюун бол угийн багш айлын хүүхэд. Туйлын тусч зантай, идэвх санаачлагатай, уян зөөлөн сэтгэлтэй, хөдөөний намайг бодвол Орос хэлэндээ нэн сайн хүүхэд байлаа. Намайг сургуулийн монгол оюутнуудын бүлгийн ахлагчаар томилсныг ЭСЯ-ны Эвлэлийн хорооноос хичээл эхэлснээс хойш 2 сарын дараа мэдэгдэж, тэр үед Москвад суралцаж байсан Дагвадорж (хожим нь хөдөлмөр цалин хөлсний Улсын Хорооны дарга асан) гуай манай сургууль дээр ирж, гадаад деканы газар, монгол оюутнуудад танилцуулж өгсөн. Нутгийн оюутны бүлгийн ахлагч, сургууль, консулын газрыг л холбох гол үүрэгтэй гэж л анхандаа ойлгож байв. Мөн Монгол улсын ЭСЯ-ны зүгээс нийт монголчуудыг хамааруулан зохион байгуулдаг арга хэмжээнүүд, Монгол оюутнууд дунд зохион байгуулдаг спорт, урлагийн уралдаан тэмцээнд оюутнуудыг зохион байгуулалттай оролцуулах, сургуулиас тоотойхон зохиодог урлаг, спортын уралдаан, тэмцээн, үдэшлэг уулзалтанд оюутнуудаа оролцуулах мэтийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй байсан бөгөөд үүнийг л алдаг оног хийдэг байлаа. Эхний хоёр жил манайхан элдэв хэл ярианд ороод байхгүй тул гадаад декан, ЭСЯ-ны консулын газарт дуудагдахгүй чих амар тайван байдаг байлаа. Оюутан олширсон намраас эхлэн өвдсөнийг нь эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэгт тэднийг эргэж тойрох, зарим зөрчил гаргасан оюутны өмнөөс холбогдох газарт тайлбар өгөх, заримдаа бүр орчуулагчийн үүрэг гүйцэтгэх зэрэг явдал гардаг болсон. Нэгэн охины ялихгүй хэргээс болж КГБ-гийн байранд очиж орчуулагчийн үүрэг гүйцэтгэсэн минь туйлын муухай сэтгэгдэл үлдээсэн бөгөөд огт гэмгүй атлаа үнэн зөв орчуулахгүй бол өөрөө хүртэл хуулийн зүйл анги сонссон явдал байв. Одоо ч гэсэн тэр нэг хошуучийн хүйтэн царай, яхир дуу сэтгэлд минь уяатай байдаг. Бидний дараа жил И.Цэрэнхүү, Ч.Батжаргал, Батбаяр, Ж.Октябрь нарын нөхөд суралцахаар ирсэн шиг санагдаж байна. Дараа жил нь 30 шахам оюутан ирснийг хүлээж авсан бөгөөд тэдний дотор ажиллаж байгаад ирсэн зургаа, эрэгтэй 9, бусад нь эмэгтэй, тэн хагасаас илүү нь хөдөөний хүүхдүүд байсан. Хэд хоногийн дараа зургаа нь сургуулиа андуурч ирснээ мэдэж К.А.Тимирязевын ХАА-н
– 125 – Монголчууд академид суралцахаар шилжин одсон юм. ЭСЯ-ны консулын газраас тус сургуулийн монгол оюутны бүлгийн ахлагчийн хувьд надад даалгасны дагуу тэдгээр шинэ оюутнуудыг хүлээн авсан бөгөөд бидэнд унаа олдоогүй тул метрогоор явахаар болсон. Хүүхдүүд галт тэргэн дотроо танилцаад бараг галт тэрэгнээс буунгуутаа л перон дээрээ нэг дор цугларчихсан юм. Тун ч сүрхий зохион байгуулалттай, эвтэй найртай хүүхдүүд байсан юм даа. За өөр хүүхэд бий юу? гэсэн бие биенээ нэр нэрээр нь дуудан бараг гүйцэх шиг боллоо гэв. Би ч яахав ах зах хүний дүр үзүүлэн метронд яаж орох, юу гэж хэлж байгааг сайн сонсох, биенээсээ холдож салахгүй байхыг хичээх, нэгнээсээ төөрмөөр болбол нэгнийгээ заавал дуудах, метроны шатаар орж гарахдаа болгоомжлох гэх мэтийн товч зааварчлага өгөөд меро руугаа явчихлаа. Хүүхдүүд орохдоо ер ажирсангүй. Добрынинскийн метрогоор гарахдаа л охидууд чемодан савандаа бага сага түүртсэнийг эс тооцвол элдэв асуудалгүй, биесээ дэмжиж, чемодан саваа дамжлах газраа дамжлан, үүрэхдээ үүрсээр байрандаа хүрцгээлээ. Байрныхаа гадна ирээд сая метрон дотор юу гэж хэлж байна гэж асуувал бараг ихэнх нь ойлгосонгүй гэж байлаа. Арга ч үгүй биздээ. Бүтэн дөрөв хоног галт тэргэн дотор түжигнүүлэн чих нь дөжирсөн, оросоор ярилгүй 2 сар гаруй болсон, дээр нь огт сонсож дасаагүй хэл аялгуу хэмээн бодож байсан байх гэж бодож тэднийгээ өрөвдөж байлаа. Зарим хүүхдүүд ихэд баярлаж байхад зарим нь хөдөө царайлчихаад энэ муу ч дээ гэсэн юм бодож байгаа нь илт харагдаж байлаа. Ихэнх оюутнууд “Б” корпусын байранд орцгоолоо. Маргааш өглөө нь нөгөө хүүхдүүдээ байрны гадаа цуглуулан хуучин оюутнуудтай уулзуулж, танилцуулсан болоод асуудал гарвал ах, эгч нараасаа асуугаарай гээд хичээлд нь оруулав. Тэрхүү дүү нарын маань олонхи амжилттай сайн суралцан сургуулиа төгсч улс эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч яваа билээ. Тэдгээрийн олонх нь уулзах, таарах болгондоо мэндтэй, устай, явдагт нь талархаж явдаг. Би нутаг хол, зардал чирэгдэл ихтэй, унаа тээврийн хэрэгцээ зэргээс хамааран зуныхаа амралтаар нутаг орондоо очих гэж нэг яардаггүй байсан юм. Ийм учраас 4 дүгээр курст орох жилээ оюутны барилгын отрядад орж ажил хийх санаатай гадаад деканы орчмоор эргэсэн боловч энэ жил гадаад оюутанд хийх ажил байхгүй гээд тоосонгүй. Зүгээр байж байхаар оюутны амралт эрж олохоор гадаад деканы үүдээр үзэгдэж, өөрийгөө сануулан үзэгддэг ажилтай болов. Гэтэл нэг өдөр гадаад деканы нарийн бичиг Ира, очих онгоцны зардлыг сургууль даавал, чи бусад зардлаа өөрөөсөө гаргаад амраад ирж чадах уу? гэж сургуулийн захиргаанаас асууж байна гэж мэдэгдэв. Хэдэн рубль байвал хүрэх юм бол гэсэнд 300-350 рубль байвал хүрнэ гэв. Оюутны тэтгэмж болон зуны амралтын хугацааны тэтгэмжээ бүрэн авсан байлаа. Надад миний тооцоогоор 70 орчим рубль нэмэх хэрэгтэй байлаа. Юу ч болсон чадна л гэлээ. За тэгвэл бэлтгэлээ базаа, хэзээ явахыг нь удахгүй хэлнэ., онгоцны тийзыг сургууль авч өгнө, битгий
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 126 – тэнээд алга болчихоорой, дуудсан цагт бэлэн бай. Маргааш өглөөнөөс нь ажил эрж, зарлалын самбар болгоны өмнө өлийж зогсов. Гэтэл манай хажууханд байх А.А.Ждановын нэрэмжит үлгэр жишээ 1 дүгээр хэвлэх үйлдвэрт түр хугацаагаар ачигч ажилд авна гэсэн зарлал олов. Зарын дагуу явж хүрвэл, линз зүүсэн нэг настайвтар авгай: Оюутан уу? гэж байна. Тиймээ гэхэд хэддүгээр курс? Гэхэд намар 3 дугаар курсэд орно гэвэл “за тэгвэл намайг дагаад яв. Солих хувцас бий юу? Энэ хувцас чинь ч болно доо гэв. Эгчээ “Цаг нь ямар хөлстэй вэ? гэхэд” Чамайг гомдоохгүй ээ хүү минь гэх нь тэр. Ингээд тэр үйлдвэрт 17 хоног, өдөрт 2 ээлжинд ажиллав. Чамлахаар чанга атга гэгчээр 98 рубль өгч байна. Ажилчин хүний сарын цалингаас илүү мөнгө. Мөнгөтэй болсон юм чинь гадаад декан дээр, "Ира"-г сурагласаар орлоо. Ира амраад явчихсан, Чи яах гэсэн юм бэ? гэж байна. Учраа хэллээ. Өөрөө ярь гээд утсаа залгаж өгөөд яриулав. Тийз бэлэн би одоо яваад очих гэж байлаа. Хоёр хоногийн дараа явах болно. Харин чи бэлтгэлээ базаасан уу? гэв. Ингээд 7-р сарын 4-ний өдрийн үдээс хойш Домедидова нисэх буудлаас хөөрч Хар далайн хөвөөнд “Адлер” хотын нисэх онгоцны буудалд оройхон бууж, ажил хийж олсон мөнгөнийхөө хагасыг таксинд заран байж «Анала» гэдэг оюутны амралтын газар очиж, нэг өрөөнд Сомали, Куба хоёр нөхрийн хамт 14 хоног амарсан юм. Энэ бол оюутнаар зогсохгүй, олон орны аялагч жуулчид цугларсан үнэхээр далан хэлийн хүн холхисон их хөлийн газар байж билээ. Хол газар явж нүд тайлаагүй надад үнэхээр сайхан санагдаж, байгалийн үзэсгэлэн, далайн давалгааг тасралтгүй хараад зогсоод баймаар, жинхэнэ диваажин гэдэг ийм байдаг болов уу? гэж бодоход хүргэж байвч, салхи шуурга хөдлөөд, давалгаа эрэг хавийн хад чулууг хайр найргүй балбаж, ургаа модыг ч үндсээр нь суга татан хийсгээд явчихмаар болж байхыг хараад айж балмагдан байрнаасаа ч цухуйх аргагүйд хүрч байсан юм. Айдас хүйдэстэй унтаад өглөө нь босоод ирэхэд тэнгэр цэлмэж, тэнгисийн мандал тэр чигээрээ цав цагаан мананд хучигдсан харагдана. Байгаль ийм гайхамшигтай, сэтгэл сэргэж, нүд баясгах увидастай ажээ. Миний амьдралд үлдсэн нэн сайхан дурсамжийн нэг энэ билээ. Буцаж ирээд байрандаа байж байтал манай курсын дарга В.Губченкотой байрныхаа гадаа тааралдлаа. Тэрээр шууд л надтай хамт ажил хийх үү? гэж байна. Гүржүүдийг ер нь жаахан зальтай хүмүүс гэдэг. Юу хийх юм бол доо гэсэн шүү юм бодож байлаа. Хоёулаа маргаашнаас тарвас зарна. Чи нэг талд нь хараад л зогсож байна. Хааяа миний заасныг авч өгөөд байж болно. Ер нь чи манаач маягийн үүрэгтэй байна. Би жигнээд, тооцоогоо хийгээд, оройдоо тарвас дуусвал метрогоор гэртээ харина. Дуусахгүй бол машинд ачилцаад дараа нь гэр рүүгээ явна. Өдөрт нэг Камаз тарвас зарна. Хэрэв ашигтай ажиллавал чамд нэг машинаас 30 рубль өгнө гэв. Бид хоёр Петровка 38 гудамжны эхлэл, Петровка метроны амны дэргэд хоёр өдөр шахам зогсоод хоёр дахь өдрийнхөө үдээс хойш метроны амны дэргэдээс хөөгдөж билээ.
– 127 – Монголчууд Манай курсынхэн түүнийг Губа, Губа гэж хөл болцгооно. Тэр хилийн чанадад цэргийн алба хаагаад ирчихсэн, нилээд хөлтэй хөдөлдөг. Танил тал ихтэй, бийлэгжүү эр. Хааяа нэг хэтрүүлсэн бололтой, ганц пивоны мөнгө гээд зогсож байх. Авсан бол зовлонгүй эргүүлж өгнө. Монголын тухайд туйлын эерэг сэтгэгдэлтэй хүн. Яагаад ч юм надтай уулзах болгондоо л Монголын тухай асууж лавлан, чи яасан намхан нуруутай, туранхай хүн бэ?, Монгол гэж итгэхэд хэцүү юм гэнэ. Заримдаа “манай Гүржид” Монголчуудыг Зүчи-гээр төлөөлүүлэн ойлгодог. Зүчи бол 1,5 м шахам өргөн цээжтэй, 3 м гаруй өндөр нуруутай хүн хэмээн төсөөлдөг бөгөөд одоо ч гэсэн манайхан түүнийг үлгэр домгийн хүн мэт санадаг. Хүүхэд багачууд уйлах, элдэв зан ааш гаргах, сахилгүйтэх, үгэнд орохгүй бол Зүчи ирлээ, Зүчи Зүчи . . . мангаа хэмээн номхруулж, тайвшруулдаг юм. Худлаа гэвэл Г.Гулиа, П.Панжекидзе хоёрыг уншаад үз гэж сургамжлах, заахыг хослуулдаг байлаа. Би номын худалдаагаар мэргэшсэн хүн. "Москнига" (Московская книга)-д үйлдвэрлэлийн дадлага 3 сар хийсэн. Дипломоо "Москнига"- ийн жишээн дээр тулгуурлан бичсэн юм. "Москнига"-ийн дарга С.Е.Поливановский, санхүү эрхэлсэн орлогч Т.А.Тобольцов нар дадлагын болон дипломын удирдагчаар ажилласан ба “Валовая”-ийн гудамж дахь 59-р номын дэлгүүрийн эрхлэгч С.В.Сидиров дадлагын хугацаанд надад яг л аав, ээж шиг минь хандаж, очих болгонд минь холоос ирсэн зочин шиг л дайлж, цайлж, хоол, унд болж байсан нь бараг өнөөдөр шиг санагдаж байна. Манай сургуульд гадаадын олон орноос цөөнгүй тооны оюутан, аспирант суралцаж байсныг дээр дурьдсан. Харин манай факультетаас хамгийн олон үндэстэн ястны оюутан залуус суралцдаг байлаа. Энэ мэт оюутан цагийн элдэв явдлаас хамж шимээд бичвэл цаг, цаас хоёрт ихээхэн хохиролтой байж мэдэх тул ингээд зогсов. Хамт амьдарч, суралцаж байсан оюутан нөхөд, ном эрдэм зааж сургаж байсан олон олон эрдэмтэн багш нар, бидний тав тухтай амьдрах, суралцах бололцоо нөхцлөөр хангахын төлөө байнга анхаарал халамж тавьж байсан байрны жижүүр, комедант болон бусад хүмүүсийг санаж дурсахгүй байхын аргагүй бөгөөд тэд маань Монголчуудын тухайд эерэг сэтгэгдэлтэй байж, бидэнтэй найрсагаар харьцаж, байнга тусалж, дэмжиж байсныг дурьдахад таатай байна. С.ШАРАВСАМБУУ 1975 оны төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 128 – Би Увс аймгийн Малчин суманд төрсөн. Улаанбаатар хотод тухайн үедээ шинэхэн байгуулагдсан 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 1969-1970 онуудад Эрхүү хотын Улсын их сургуулийн Орос хэлний бэлтгэл ангийг төгсөөд Москва хотыг зорьж тус сургуульд суралцаад хэсэг нөхдийнхөө хамт ул. Зацепа 43а корпусын оюутны байранд амьдарч оюутан насныхаа дурсамж дүүрэн он жилүүдийг өнгөрөөжээ. Бэлтгэлд арав орчим оюутантай жижиг бүлэгт багтаж, маш сайхан хүнлэг нинжин сэтгэлтэй багш эмэгтэй В.И.Трелецкая гэдэг багшаар дараа нь төрөлх сургуульдаа Ирина Николаевна багшаараа Орос хэл заалган ярианы болон бичгийн Орос хэлний дөртэй, болсон маань бүх амьдралын турш намайг тэтгэж, өөрийгөө хөгжүүлэх гүүр болсоор байгаад би үнэхээр талархаж явдаг юм. Зуу гаруй жилийн түүхтэй Г.В.Плехановын нэрэмжит УАААДСын Аж үйлдвэрийн бараа судлалын факультет төгсөж, МУИС-ийн Худалдаа эдийн засгийн ангид багшилж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд их дээд сургуулийн оюутнуудад зориулсан 10 гаруй ном, сурах бичиг, гарын авлага гаргаж олон зуун оюутан шавь нарыг сургаж бэлтгэсэн бөгөөд тэдгээрээс эрдэм номын мөр хөөж эрдэмтэн, багш, профессор болсон хүмүүс олон бий. Их дээд сургуульд багшлах үедээ сургуулийнхаа төгсөгчдөөс Ж.Сүхбаатар, Н.Найдан, Ж.Октябрь нартай хамт ажиллаж байсан он жилүүдийг дурсахад сайхан байна. Анх хилийн дээс алхаж олон найз нөхдийн хамт Эрхүү хотоос оюутны амьдралыг эхэлсэн болохоор алтан Москвад сурах болсондоо ихээхэн олзуурхан баяр хөөр болж байж билээ. ПЭЛЖЭЭГИЙН ДОЛГОРСҮРЭН
– 129 – Монголчууд Эхний жил оюутны байранд Сагат гэдэг ахлах курсын казах охинтой нэг өрөөнд амьдарч хичээл номдоо шамдсаар нэг жилийг ардаа орхив. Тэр үед манай сургуульд Монгол оюутан цөөхөн тул тэдэнтэй бараг тааралдахгүй, Сагат, Даваадорж, Банзай, Батсүх, Г.Сүрэнжав, Ч.Дашдаваа нарын хэсэг нөхөд сурдаг байсан бөгөөд тэд сургуулиа төгсөөд Үнийн хороо, ХБЯ, МУИС, Их тэнгэр цогцолбор, Аймгийн Худалдаа, бэлтгэлийн анги зэрэг байгууллагуудад ажил алба хашиж байлаа. Харин дараа жилийн намраас эхлэн Монгол улсаас олон оюутан ирсээр манай сургуулийн олон үзэсгэлэн гоо охидуудыг олж танилцах хүсэлтэй өөр сургуулийн Монгол хөвгүүд нилээд эргэлддэг болж билээ. Би оюутны цаг үеэс эхлэн үерхэж нөхөрлөсөн олон үнэнч найзуудтай бөгөөд тэд нар маань миний түшиг тулгуур, болж, өвдөх, зовох, баярлаж хөөрөхөд бүгдийг нь хуваалцаж, шарсан төмс, борцтой шөлөө хувааж иддэг, дотны андууд болох Ядамын Нямсүрэн, Нэмэхийн Оюун, Цэдэвсүрэнгийн Оюун, Цэвэлмаагийн Наст, Г.Мянганбаяр, Дашдаваа, Гомбосүрэнгийн Сүрэнжав нарыг дурсан санаж явнаа. Оюутны нэг өрөөнд Ася, Ира гэдэг хоёр сайхан Орос охидтой амьдарч байхдаа Кавказын алдарт бренд хоол плов, шүүсэнд зөөлөн шарж жигнэсэн амтат байцаа хийж сурснаа одоо ч баяр ёслолын ширээндээ бэлдэж, үр хүүхэд ач зээгээ дайлсаар ирлээ. “Плов” гэснээс бидний хэдэн найзууд шинэ жилийн баяраар 5 рубль-ээр нийлж төсөв бүрдүүлээд оюутны байрныхаа зэргэлдээ 2 өрөөг суллаж, нэгд нь плов тэргүүтэй хоол, унд, амттан жимс дарсаар дүүрсэн ширээ засч, нөгөөд нь хөгжим тавьж, бүжиг хийж, амарч зугаалдаг байсан сайхан цаг мөчүүдийн нэг болдог байв даа. Оюутны зуны дадлагын хугацаандаа Ц.Наст бид хоёр Москва хотын төв талбай болох Улаан талбайд байрладаг Улсын Их Дэлгүүр- (ГУМ)-д худалдагчаар нэг сар ажиллаад 90 рублийн цалин авч бөөн баяр болж байсан нэгэн гоё дурсамж бий. Стипендээ буухаар 1 рубль 50 копеекийг байрны төлбөрт суутгуулчихаад үлдсэн 58 рубль 50 копеекийг сарын амьдралдаа хүргэх гэж нилээн толгой ажиллах боловч яаж ч хэмнээд сүүлийн 10-аад хоногт хоолны асуудал хүндэрч, нутгаас борц, тушенк ирсэн найз нөхдөө л бараадсаар хааяа нэг төмс шарж иднэ. Дашдаваа нарын борцтой хоолыг буудах зэргээр дараа сарын стипендтэй залгана даа. Бас гоё кино үзэх гэж Моквагийн захын кинотеатр хэснэ, метродно, мөнгөтэй үедээ нийлээд таксидана. Хүнлэг чанар, сэтгэл хоёр байхад эд мөнгө олддог гэдгийг оюутны тэр сайхан амьдралаас эхлэн ойлгож ухаарсан даа. Манай сайхан сургуулийг төгссөн нэг үеийнхэн болон залуучууд, хүүхдүүд та бүхэнд амьдралын туршлагаас ойлгож мэдсэн зарим нэг чухал зүйлсийн талаар саналаа хуваалцмаар байна.
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 130 – Энэ бас багш хүний зан чанартай ч холбоотой байж мэднэ. Гэсэн хэдий боловч санал бодлоо бичихээр шийдлээ, авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Өнөөгийн нийгэмд их хурдтай явагдаж байгаа өөрчлөлтийн энэ үед үзэгдэж, засч залруулмаар байгаа зүйлсийг хүмүүс ярьж, хэлж, шүүмжилдэг боловч яг хэрхэн зөвөөр шийдэр арга замаа олохгүй байгаа нь харагдаж байна. Тухайлбал: хүн хоорондын харилцаа хандлага өөрчлөгдөж, хүн төрөлхтний үнэт зүйлс – хүндлэл, талархал, хүн чанар, нөхөрлөл хөгжил дэвшилд хүрэх тэмүүлэл, мэдлэгт тэмүүлэх эрмэлзлэл зэрэг нь ховордож багасаад, харин бие биенээ хууран мэхлэх, бусдыг үл ойшоох, амин хувиа бодох, хэт ихээр эд баялаг, материаллаг зүйлсэд татагдах, оюун санааны хөгжил, ухаарлын ач холбогдлыг хайхрахгүй, сэтгэл санааны тэнцвэрээ алдаж, сэтгэл гутралд орж, өөрийгөө болон амьдралын утга учрыг олохгүйд хүрэх зэрэг сөрөг буруу үзэгдэл ихсэх болсныг баримт мэдээллээс бүгд мэдэх болллоо. Бидний дотор сайн эцэг эх болохыг хүсэвч, ямар арга гэдгээ мэдэхгүй, өөрөө зөв үлгэр дуурайлал болж чаддаггүй хүмүүс бас байна. тэгвэл томчууд, эцэг эх болсон хүмүүс бид өөрсдийгөө хөгжүүлэхгүйгээр үр хүүхэд, ач гучаа зөв чиглүүлэх боломжгүй талаар алдарт зохиолч Л.Н.Толстой хэлэхдээ “Насанд хүрэгчдийг сургана гэдэг нь өөрөө өөрийгөө хөгжүүлэх явдал юм” гэснийг санаж явах учиртай. Дэлхийн хамгийн баян, ажил хэрэгч, алдартан Стив Жобсын амжилтанд хүргэсэн уриа бол “Бид бүх дэлхийг өөрчилнө” гэсэн үгс юм. Тэр мөн “Сократтай хийх ганцхан уулзалтынхөө төлөө би бүх нээлт, бүтээлээ өгөхөд бэлэн” гэжээ. Агуу Сократын хэлсэн ухаарлын үгсээс үзвэл “Өөрийгөө эхэлж таниад, бүх ертөнцийг таньж мэд” гэсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд бид бүхэн хэн ч бай аливаа асуудлын учир шалтгааныг өрөөл бусдаас биш өөрөөсөө эхлэн эрж хайж, эргэцүүлж, өөрөө ухаарлыг авч, өөрөө өөрчлөгдөж байж эргэн тойрны хүмүүс өөрчлөгдөнө гэдгийг ойлгож, хэрэгжүүлмээр байна гэж боддогоо та бүхэнтэй хуваалцах санааны үүднээс энэ асуудлыг хөндлөө. П.Долгорсүрэн 1975 оны төгсөгч
– 131 – Монголчууд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн дунд сургуулийг 1970 онд төгсөж, 1970-1971 онд Иркутск хотын Орос хэлний бэлтгэл анги, 1976 онд Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд суралцаж, инженер-мехник мэргэжлийг эзэмшсэн. МУИС-ын герман хэлний оройн дээд, гадаад хэлний “Цог” дээд сургуулийг дүүргэсэн. Итали, Орос, Япон, Герман, Энэтхэг зэрэг улсад удирдлага, үйлдвэрлэл, зөвлөх, хоршооллын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 1976-1987 онуудад Худалдаа, бэлтгэлийн яаманд инженер, 1987- 1990 онуудад Худалдааны төхөөрөмжийн засвар, зарлал чимэглэлийн газрын орлогч дарга, 1990-2011 онуудад Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоонд менежер, даргаар ажиллаж байлаа. Хөдөлмөрийг маань төр засгаас үнэлж “Худалдааны тэргүүний ажилтан”, “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, “ Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Тэргүүний хоршоологч” цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, "Алтан гадас одон"-гоор шагнасан юм. 1971 оны 8-р сарын сүүлчээр галт тэргээр Улаанбаатараас 4 хоног 5 өдөр явсны эцэст Москва хотод очиж билээ. Шинээр ирж буй биднийг Монголын элчин сайдын яамнаас угтан авч Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутны дотуур байранд түр байрлуулан улмаар үндсэн сургуулиудад нь хувиарлаж байв. 1971 онд тус сургуульд бараа судлалын ангид Оюун, Ч.Наст, худалдааны эдийн засагчийн ангид С.Шаравсамбуу, Кибернетикийн ангид Лхагва, Баточир, инженер механикийн ангид миний бие тус тус суралцахаар ирж билээ. Тус сургуульд намайг очиход Монголоос 7 оюутан байсан бол намайг төгсөх үед 60 гаруй оюутнууд манай улсаас суралцдаг болсон. ГЭНДЭНПИЛИЙН МЯНГАНБАЯР
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 132 – Бид оюутан байх үедээ сарын 60 рублийн тэтгэлэгтэй байснаас гадна сурлага сайтай оюутнуудад сурлагын нэмэгдэл гэж 80 рубль авдаг байлаа. Оюутны дотуур байранд амьдарч байгаа болохоор 1,5 рублийг суутгуулаад гар дээрээ 58,5 рубль авдаг байсан. Үүнээсээ сар бүр 20 рублийг бусадтай нийлүүлж хоол хүнсний материалаа цуглуулаад хамтдаа хоол хийж иддэг байлаа. Миний хувьд анхны жилдээ Лхагва, Бат-очир, бас нэг Туркмен залуутай нэг өрөөнд амьдарч байсан бол 2-р курсдээ нэг орос, нэг Грузин залуутай дөрвүүл нэг өрөөнд хамтдаа эвтэй найртай, хөгжилтэй амьдардаг байлаа. Яваандаа хэлний бэрхшээлгүй болоод ирэхээр бид хоорондоо илэн далангүй ярьж, хааяа баяр ёслолын үеэр хамтдаа шинэ жил, Октябрийн баяр, Ялалтын баярыг тэмдэглэдэг байлаа. Оросууд нэг итгэсэн хүндээ их дотно, найрсаг хүмүүс. Миний сурч байсан механикийн тэнхимд нийтдээ 100 –аад оюутан суралцдаг байлаа. Тэдний дотор ганцхан гадаадын оюутан байсан нь би. Тэд надад их сайн, миний нэрийг хэлж чадахгүй болохоор намайг “Боярин” гэж дуудна. 1973 онд манай сургуульд Ж.Октябрь (өөрийнх нь хэлдгээр Донойн Жанчивын 4-р хүү) нийтийн хоолны инженер технологичийн ангид шинээр элсэж ирснээр бид хоёр 3 жил мөнгөө нийлүүлэн оройн хоолоо хамтдаа хийж иддэг байлаа. Стипенд буусан өдөр бид хоёр 1-2 шил пиво авч хоол хийх зуураа хичээл, сурлагын талаар мөн сонин хачин, жиргээ, авгай хүүхэн гээд ярилцах зүйл юу эс байхав дээ. Төгсөх жил буюу 5-р курсын хоёрдугаар семестрийн эхээр манай ангийн дарга Володъя (Климов) намайг дуудаад Бояр чамд Генденштейн нэрээр стипенд гарсан байна. гээд 40 гаруй рубль өглөө. Тэгсэн чинь миний овог Гэндэнпил гэснийг еврей гэж бодоод тэгж хэлсэн бололтой. Тэгээд Володя бид хоёр санхүү дээр очиж уг нэрийн зөрчлийг залруулуулж билээ. Намайг тус сургуульд сурч байх үед манай сургуулийн механикийн тэнхимд хоёрхон Монгол хүн сурч төгссөний нэг нь миний бие нөгөө нь Ч.Батжаргал гэдэг бүсгүй байв. Оюутан байх үед наргиантай, адал явдалтай тохиолдлууд зөндөөн л гардагсан. 1974 оны хоёрдугаар сарын эхээр Монгол оюутнуудын ихэнх нь өвлийн амралтаар нутаг явцгаасан байсан үе. Манай өрөөнд надаас гадна Нармандах бас нэг Африк оюутан нарын зэрэг 5-6 хөвгүүд Монголын үндэсний баяр цагаан сарыг тэмдэглэж хоол, цай бэлдэцгээж бага зэрэг наргицгаалаа. Маргааш өглөө нь бостол нэг найз маань нөгөө Африк оюутантай цуг гадуур хувцастайгаа тас тэврэлдчихсэн унтаж байв. Түүнээс хойш би Нармандахтай тааралдахаар “Хартай унтдаг” гэж их л ёгтолдогсон. Одоо ч бас тэгж дууддаг.
– 133 – Монголчууд Хоёрдугаар курсээ төгсөөд Москва хотын ойролцоо Люберенцын худалдааны тоног төхөөрөмжийн үйлдвэрт нэг сарын үйлдвэрлэлийн дадлага хийсний дараа 1973 оны 08 сарын 03-ны өдөр МоскваУлаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэргээр нутаг руу гаа буцаж явлаа. Тэр үед Орос-Хятад улсын харилцаа тааруу байсан учир Оросууд уг чиглэлийн галт тэргээр бараг зорчдоггүй болохоор зорчигчид цөөтэй, үйлчилгээ сайтай, цэвэрхэн, тохилог явж билээ. Миний хажуугийн өрөөнд Герман улсад худалдааны "аттеше"-аар ажилладаг Т.Баянжавын гэр бүлийнхэн миний ирээдүйн хадам ээж Содномпил, охид Б.Оюунгэрэл, Б.Тунгалаг нар явж таарч билээ. Ингэж Оюунаа бид хоёрын хайрын романс эхэлсэн юм. Монголчууд “Заяаны хань зам дээр” гэж ярьдагдаа. Тэр ортой шүү. Оюутан бид үе үеэрээ, эсвэл анги хамт олноороо, нутаг усаараа нийлж үерхэж нөхөрлөдөг. Манай сургуулийн үе тэнгийн Дашдаваа (Дашка), Я.Нямаа эгч, С.Шаравсамбуу (маленький), Ц.Наст, П.Долгорсүрэн (Дооёо), Н.Оюунаа, Ч.Батжаргал (мадам), бид хэд хааяа баяр ёслолоор нийлнэ дээ. Бас Хөвсгөлийн 10 жилийн дунд сургуулийг хамт төгссөн Ж.Аюуш, Эрдэнэсүрэн нартайгаа ч дурсамж, хууч их хөөрдөгсөн. 1976 онд сургуулиа төгсөөд Оюунаатайгаа хамт Москвад 20 гаруй хоног зугаалцгаагаад Н.Оюунаа минь Герман руу, би Улаанбаатар руу салж явцгааж билээ. Надтай цуг манай сургуулийн оюутан Лхагвасүрэн галт тэргэнд цуг явж байв. Лхагвасүрэн маань Худалдаа бэлтгэлийн яамны боловсон хүчин, захиргааны газрын дарга Сумъяа гуайн дүүгийн хүүхэд. Биднийг Улаанбаатар хотын вокзал дээр ирэхэд Сумъяа дарга дайралдаад том алаг нүдээ эргэлдүүлээд их л ууртай янзтайгаар “Чи яасан дураараа хүүхэд вэ?, Чамтай хамт төгссөн Г.Сүрэнжав, И.Цэрэнхүү нар аль хэдийн ирж ажилдаа орсон. Нэг дэх өдөр 900 цагт яаман дээр ир” гэж билээ. Миний айсан гэдэг жигтэйхэн. Товлосон хугацаанд нь яаман дээр очиход Г.Сүрэнжав, И.Цэрэнхүү биднийг ажилд томилсон тухай Д.Доржготов сайдын тушаал аль хэдийн гарсан байлаа. Ингэж л миний оюутны амьдрал дуусч ажил хөдөлмөрийн гараа эхэлсэн юм даа. Худалдаа, бэлтгэлийн яаманд Г.В.Плехановын үе тэнгийн төгсөгчид Д.Нармандах, Б.Туяа, Ц.Бүрэнцэцэг, М.Отгон, Ж.Сүхбаатар, Ж.Октябрь, Ц.Энхжаргал, Л.Навчин гээд олон боловсон хүчингүүд мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Г.Мянганбаяр
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 134 – Миний хань Гомбосүрэн овогтой Сүрэнжав нь 1969 оны хавар Төв аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд, Зөвлөлт Холбоот Улсад суралцах хуваарь авч, Эрхүү хотод орос хэлний бэлтгэлд 1 жил суралцаж, дараа нь Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит УАААДСийн Технологийн факультетад 1970 оны намар очсон. Сургууль нь улс ардын аж ахуйн бүхий л салбарт инженер эдийн засагчид бэлтгэдэг Орос улсын том сургуулиудын нэг байлаа Харин Технологийн факультет маань Нийтийн хоолны инженер-технологич мэргэжлээр 5 жил сургадаг, нийтийн хоолны хичээлээс гадна санхүү, нягтлан бодох, барилга сантехник, цахилгаан, худалдааны тоног төхөөрөмж, механик инженерийн зэрэг бүх төрлийн инженерийн мэдлэг, эдийн засаг, нягтлан бодох, нийгмийн ухааны хичээлүүдийн программаар олон талт боловсрол олгодог, ёстой л төгс инженер-технологич бэлддэг байсан даа. Нөхрийг маань анх суралцахаар очиход 10 гаруйхан Монгол оюутантай байсан гэдэг. 1976 онд сургуулиа төгсгөж, Худалдаа, бэлтгэлийн яамны Нийтийн хоолны хэлтэст хуваарилагдан ажлын гараагаа эхэлжээ. Яаманд ажиллаж байхдаа Нийтийн хоолны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, орчин цагийн нийтийн хоолны газруудыг байгуулах, тухайн үед мөрдөгдөж байсан хоолны жор технологийг шинэчлэн боловсруулах ажлуудад гар бие оролцон ажилласан байдаг. Нийтийн хоолны газруудад мөрдөгдөж байсан хоолын жор технологи нь ерөнхийдөө хуучирч, үйлчлүүлэгчдийн байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байжээ. Иймээс хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, орц найрлагыг баяжуулан өөрчлөх, худалдаалах үнийг шинэчлэх, хоол боловсруулах технологийг ГОМБОСҮРЭНГИЙН СҮРЭНЖАВ (1951-2021)
– 135 – Монголчууд боловсронгуй болгох, хоолны орц нормыг шинэчлэн тогтоох зорилгоор улс орны хэмжээнд жигд мөрдөх “Хоолны жор технологи”-ийг боловсруулах ажлыг зохион байгуулахад оролцсон юм. Жорын номд орсон бүх хоолыг нэг бүрчлэн бодитоор хийж турших группыг зохион байгуулж, маш няхуур ажиллаж ихээхэн идэвх зүтгэл гарган ажиллаж байлаа. Энэхүү “Хоолны жор технологи” ном нь улсын хэмжээнд нийтийн хоолны түүхэнд хийгдсэн анхны томоохон гарын авлага болж одоо ч хоолны газруудад мөрдөж байна. Г.Сүрэнжав маань Улаанбаатар хотын анхны том ресторануудын нэг болох “Солонго” рестораны даргаар, Худалдаа, бэлтгэлийн яамны Зураг төслийн институтад инженер, ахлах инженер, ерөнхий инженерээр ажилласан юм. Институтад ажиллаж байхдаа аймгуудад шинээр баригдах худалдааны барилга байгууламжууд болон барилга засварын ажлуудад зохиогчийн хяналт хийх ажлаар эх орныхоо бүх аймаг сумдаар явж байсан. Мөн 1990-ээд оны эхээр Худалдаа, бэлтгэлийн яамны институтад хийгдэж байсан зураг төслийг хийж дуусгах, баригдаж байсан барилгуудыг зохиогчийн хяналт, "НИК" ХК-д боловсон хүчний хэлтсийн эрхлэгчээр 1996 оны намар хүртэл ажилласан юм. 1996 онд тухайн үеийн шинэ ерөнхий сайд М.Энхсайхан намрын нэг өглөө "НИК" ХК-ийн Оюунгэрэл захиралтай удирдлагын багийг гэнэт халчихсан, шинэ захирлыг нь томилчихсон байж билээ. Энэ явдлыг түүхэнд “Хар баасан гариг” гэж бас тэмдэглэсэн байдаг. Үүний дараа гэр бүлийн жижигхэн аж ахуй байгуулан ажиллаж байв. Бидний үеийн оюутнууд кино их үздэг байлаа. Өвлийн амралтаар бусад хотууд руу аялана. Нөхөр маань Ишцэдэнгийн Цэрэнхүү, Чойн Уртнасан нартай их ойр дотно үерхдэг, бас бидний охидуудтай нөхөрлөнө. Кино үзнэ, гадуур зугаална. Оюутан үеийн амьдрал үнэхээр сайхан байсан шүү. Бид хоёр 1976 онд гэр бүл болж, 2 хүү төрүүлж өсгөсөн. Өвгөн маань ач нартай их хайртай, тэднийгээ өсгөхөд их хувь нэмэр оруулсан даа. Бидний үед оюутнууд 60 рублийн цалин авдаг, сардаа юм юмандаа хүргэх шаардлагатай ч сарын сүүл рүү бүгд шахам мөнгөгүй болчихно. Харин манай хүн хөдөөний хүүхэд тул дотуур байранд олон жил амьдарч мөнгийг ариг гамтай зарцуулдаг, мөнгөөр тасардаггүй байлаа. Харин би бол сарын эцэст мөнгө зээлнэ. Тэр үеэс ар гэрээс ирсэн бага ч гэсэн мөнгийг гамтай зарцуулахад суралцаж эхэлсэн юмдаа. Ер нь манай сургуулийн хүүхдүүд жигдхэн хүмүүжил сайтай, сурлага ч сайтай, бас хөөрхөн хувцаслачихдаг, зан харьцааны хувьд боловсон хүүхдүүд байж билээ. Эхнэр: М.ОТГОН 1976 оны төгсөгч
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 136 – Мэдээж оюутан нас сайхан. Оюутан насанд адал явдал тэр чигээрээ дүүрэн байдаг. Миний бие Өвөрхангай аймагт 10 жилийн дунд сургуулийг төгссөнийхөө дараа тэр үеийн ЗХУ-ын Иркутск хотод орос хэлний бэлгэлд суралцаж төгсөөд Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж ахуйн Дээд сургууль гэдэгт 1976 оны намар суралцахаар очиж билээ. Манай факультет ТЭФ (Торговый экономический факультет) гэж нэрлэгддэг бөгөөд общежитие (оюутны дотуур байр) “Б” корпуст амьдардаг байлаа. Тэр үед би 18-хан настай, юу ч мэдэхгүй бацаан байсан. Эхний ээлжинд өөрийн корпуст амьдарч байгаа Монгол оюутнуудтайгаа танилцлаа. Дашдаваа гуай, Нямаа эгч, Шаравсамбуу гэдэг хэдхэн хүнээс өөр хүн байсангүй. Дуусаа. Би 5 дахь Монгол оюутан нь боллоо. Удалгүй “А” корпуст амьдардаг Монголчуудтайгаа танилцлаа. Чойтой бэлтгэлд цуг суралцаж байсан учраас танилцах шаардлага гарсангүй. Эхлээд Сүрэнжав гэдэг товарищтай танилцав. Сүрэнжав маань миний оюутан насны хамгийн дотны найз минь болсондоо. Тэр маань их хөгжилтэй яриатай. Сүрэнжав хаана байна тэнд үргэлж инээд баяр баясгалан байдаг байлаа. Бас Ч.Уртнасантай их дотно үерхдэг байлаа. Бусад оюутнуудтай ч дотно үерхдэг байсан. Дүгэрээтэй бас нилээн дотно үерхдэг байсан. Тэр маань их ухаантай хүүхэд, ном их уншина. Лхагватай хамтдаа гитаар их тоглоно. Мөн Мянганбаяр, Бат-Очир, Наст гээд Монгол оюутнууд байлаа. Очсон өдрөө л надаас арай эгчмэд том алаг нүдтэй хөөрхөн охинтой танилцаж билээ . . . Арай л дурлачихаагүй. Хэ хэ. Тэр бол Долгорсүрэн. Түүний нөхрийг Цэрэндорж гэдэг. Югослав улсад суралцдаг байлаа. Би түүнд захиж байгаад хос супер лайф жинс авчруулан өмсөж тухайн үедээ ИШЦЭДЭНГИЙН ЦЭРЭНХҮҮ (Бүх дурамжийн дотроос хамгийн сайхан нь оюутан насных)
– 137 – Монголчууд гангарч байлаа. Оюутны нэгэн үдэшлэг дээр цамцы нь алдчихаж билээ хэ хэ. Нямаа эгчийнд байсхийгээд орж сайхан байхуу ууна. Тэгж явж байгаад Ц.Оюунаатай танилцсан. Оюунаа маань их хөөрхөн инээдэг. Захиа их бичдэг, захиа бичихийн мэргэжилтэн шиг санагддагсан. Цолмон гэж сайхан задгай яриатай, нүдний шил байнга зүүдэг, гоё охин байлаа. Намайг уг сургуульд очсоны дараа жил Монголоос шинээр оюутан ирээгүй санагдана. Харин 1973 онд бөөн арми шинээр ирсэн юмдаг. Тус сургуульд сурч байхдаа би Урал бас Нота гээд приставкатай гоё гоё пянзнууд олоод авчихдаг байлаа. Бас магнитфонтой Битлс, Демис Руссосийн дуунуудыг их сонсдог байж билээ. Манай сургуулийнхан манай өрөөнд их нийлдэг, түүний дотор Сүеэ, Уртаа, Отгоо, Мядагмаа, бид хэд байнга нийлдэг. Заримдаа бүүр өргөн нийллэг зохион байгуулдаг байлаа. Отгонзул гэдэг охинтой үерхдэг л байсан. Тэр маань удалгүй нутаг буцсан. Оюутан байх үедээ би нэг охинд дурлаж билээ. Даанч түүндээ хэлж чадалгүй байсаар өнгөрсөөн. Тэр үед би үсээ урт ургуулчихна, гитар тоглоно, киног маш ихээр үзнэ, Элбэгзаяагийн Зоригоотой (МИМО) теннис тоглоно . . . гэх мэтээр миний хувьд юм юмтай л байсан ч ганцхан хүүхэнд даанч урамгүй, зориггүй дээ. Золиг гэж Нэг удаа нийллэг дээр шил эргүүлээд л дуулцгааж байлаа. Тэгтэл над дээр ээлж таардаг байгаа. Би ч огт юм бодолгүйгээр “Суут Лениний өврөөс суран тэлээ сугаран гараад орой дээгүүр гялалзаад орон доогуур орчлоо” гээд дуулахад хүүхдүүд бөөн л инээдэм болцгоосон. Гэтэл удалгүй Элчин сайдын яаман дээр дуудагдаж тэр дуунаас болоод сануулга авч билээ. Гэтэл Октябрь золиг тэр тухай очоод хэлчихсэн байсан. Намайг тус сургууль төгсөх жил Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд Д.Доржготов Москвад ирж хэдэн оюутнуудыг цуглуулж уулзлаа. Тэдний дотор би ч байсан. Тэрээр “Чи И.Цэрэнхүү мөн үү? гэснээ” Сайн сураарай, суран тэлээ мэлээгээ дахин дуулж болохгүй ч гэл үү сануулга өгч байж билээ. Д.Доржготов гуай сайн сайд байсан даа. Намайг төгсөөд ирэнгүүт гадаад харилцааны референтээрээ томилж билээ. Манай сургуулийн бас нэг оюутан Мижиддорж маань Орос хүний шүдийг цөм цохисон хэргийн талаар Элчингийн ажилтан нэгэн нөхөр сургууль дээр ирж тус сургуульд сурч байгаа Монгол оюутнуудыг цуглуулан хуралдуулж, “Гол гогцоо асуудал” гэж яриад нэг утсаар гогцоо хийчихээд хий юм гогцоолж татаад суугаад байхыг харсан оюутнууд пир хийтэл инээлдсэнээс болоод сүрхий сануулга авч байсан санагдана. Би А корпусаар бараг орохгүй дээ. Ганцхан зорилготой л орно. Тэр нь сэтгэлд дотно нөгөө охинтой тааралдах санаатай ордогсон. Нэг
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 138 – удаа нөгөө охиныгоо урт ягаан пельниктэй гунхалзаад гарч явахад нь тааралдаад хажуугаар нь өнгөрсөн ч юу ч хэлж чадалгүй өнгөрөөсөн юм даг. Сүүлдээ би өөрөө дөлж зугтаадаг болж билээ. Хэ хэ Сургуулиа төгссөнийхөө дараа сургуулиараа хоёр ч удаа очсоон. Нэг очиход сургуулийг маань тойруулаад баахан нүх ухчихсан байсан. Дараа нь нэг очиход хавь ойрд нь байсан намхан барилгуудыг бүгдийг нь нураачихсан, МАК ч билүү? Нэг барилга шинээр барьчихсан байж билээ. 1978 онд “Универсам” дэлгүүрт дадлагажуулах бас суралцуулахаар кассчин голдуу хүмүүсийг авч явж Москвад очсон. Тэд бүгд л сайн сурч, дадлагажаад ирцгээсэн дээ. Би оюутан байхдаа С.Шаравсамбуутай нэг өрөөнд 2 жил хамт амьдарсан. С.Шаравсамбуу маань Ч.Батжаргал гэдэг бүсгүйд сайн болчихоод бүүр байж сууж ч чадахгүй байдалд орсон санагдана. Харин Ч.Батжаргал хамт кино үзье гэхэд нь ширэв татаад л өнгөрдөг байлаа. Ч.Батжаргал угийн ширвээ л дээ. Нэг өдөр Ч.Батжаргал манай өрөөнд ороод ирлээ. Би найздаа туслах санаатай “Гурвуулаа хамтдаа кино үзье” гэхэд зөвшөөрөв. Бид хамтдаа гарснаа би “Мосфильм”-д очингуутаа бултчихав. Орой нь С.Шаравааг эргэж ирэхэд нь “За яав” гэж асуухад тэр: Ч.Батжаргал маань “Чамайг бултууллаа” гэж уурлаад замын хоёр талаар алхсаар байгаад ирлээ гэдэг байгаа. Тэр бас л ширвэчихсэн байсан. Би Шаравааг хараад өрөвдөөд Ч.Батжаргалын өрөөнд орж баахан суулаа. Хөдөлгөөн болгоныг нь хараад л суугаад байлаа. Ч.Батжаргал ч ширвээд л байсандаа. Би эргэж өрөөндөө орж ирснийхээ дараа Шараваад “Одоо боль боль, тэр нээх ч сайхан охин биш, чи юунд нь болдог юм бэ?” гэсэн чинь “Чи миний нүдээр хараагүй ш дээ” гэдэг байгаа. Би ч паг боллоо. Хи хи. Би Ч.Батжаргалын өрөөнд ороод түүнийг дурлалын нүдээр харах ёстой байсан юм байлгүй дээ. Хэ хэ. Залуу насанд, оюутан үед энэ мэт хөгтэй явдал тохиолдохыг алийг тэр гэх вээ. И.Цэрэнхүү
– 139 – Монголчууд ЖАМСРАНГИЙН АЮУШ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн сургуулийг 1972 онд төгсөж, Улсын төлөвлөгөөний Комиссын нэр дээр Эрхүүгийн хэлний бэлтгэлд 1 жил сураад Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийн материал техникийн хангамжийн факультет “Госснаб”-ыг материал техник хангамжийн эдийн засагч мэргэжлээр 1973-1977 онуудад суралцаж төгссөн. Суралцах хугацаандаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж сургуулийн болон Москва хотын их, дээд сургуулиудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Сургуулиа төгсөөд 1977-1983 онуудад Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороонд мэргэжилтнээр ажиллаж байгаад 1983-1986 онуудад ЗХУ-ын Москва хотод гадаад худалдааны академийг төгсөж, барилга угсралтын нэгдсэн трест СОТ-3-ын орлогч даргаар 1990 он хүртэл ажилласан. Монгол улс 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэнтэй холбогдуулан хувийн хэвшлийн гадаад худалдааны “Хоршоо импекс” компанийг анхлан үүсгэн байгуулалцаж, гадаад худалдааны менежерээр 1996 он хүртэл ажиллаж байгаад 1996-2015 он хүртэл өөрийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Эрчим интертур” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Эхнэр, нэг хүүхэдтэй. Дурсамж бичсэн: Л.Цэвээнравдан (1955-2015)
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 140 – Миний бие тэртээ 1972 оны 8 дугаар сарын хорьдоор Москва хотод анх удаа хөл тавьж, Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д нийтийн хоолны тоног төхөөрөмжийн инженер-механикийн ангид элсэн орж суралцсан түүхтэй. Надтай хамт И.Цэрэнхүү, Ч.Уртнасан, Дүгэржав, Батбаяр нар 1-р курсэд очиж байлаа. Биднийг элсэх үеэр дээд ангид Ц.Оюун, Я.Нямаа, Б.Цолмон, Ч.Дашдаваа, С.Шаравсамбуу, Г.Лхагва, Бат-Очир, Г.Сүрэнжав, Ц.Наст, П.Долгорсүрэн, Г.Мянганбаяр нар байсан санагдана. Манай сургууль маш олон орны оюутнууд суралцдаг байснаас анх удаа негр хүн харж, тухайн үедээ их л сонин санагдаж байв. Харин манай механикийн факультетэд зөвхөн Оросууд сурдаг, гадаад оюутан байдаггүй байсан бөгөөд би л ганцаараа Монголоос ирж суралцсан нь тэр байлаа. Бидний хичээл нилээд хүнд. Шугам зураг, тооны талын хичээл голдуу орно. Гэхдээ манай ангийн орос оюутнууд надад их тусалдаг байсныг дурсан санахад өдгөө сэтгэлд дотно. Манай анги голдуу эрэгтэй оюутнуудтай, охид цөөхөн байсан. 2 дугаар курсэд ороход Н.Оюун, Ц.Лхагвасүрэн, Б.Гэрэлмаа, С.Оюундэлгэр, М.Отгон, Л.Навчин, Д.Мядагмаа, П.Очирпүрэв, Ж.Аюуш, Отгонтөгс нарын хүүхдүүд ирсэн. Түүнээс хойш жил бүр нэмэгдсээр байгаад намайг төгсөх үед буюу 1977 онд 40 гаруй оюутантай болсон. Би Ц.Оюун, Н.Оюун, Я.Нямаа, Ч.Дашдаваа, С.Шаравсамбуу, П.Долгорсүрэн, Л.Туул, Б.Гэрэлмаа, Д.Эрдэнэчимэг нартай их дотно. Н.Оюун бид хоёр кино их үзнэ. ЧАЛХААГИЙН БАТЖАРГАЛ
– 141 – Монголчууд Манай сургуульд авъяастай хүүхэд олон байлаа. Жишээ нь: Б.Гэрэлмаа бүжиглэдэг, С.Оюундэлгэр дуулдаг, Ц.Энхжаргал шүлэг уншдаг бол Г.Лхагва шатар шаггүй тоглочихно. Мөн онигоо, аливаа хошин юм их ярьдаг байсан. Бид бие биенийхээ төрсөн өдрийг хамтран тэмдэглэдэг, гэрээсээ авчирсан борцоороо хоол хийж иддэг байв. Борцны үнэр хурц болохоор давхраар нэг ханхийдэгсэн. Оюутан бид гадуур зугаалах буюу кино үзэж оройтчихоод метро шөнийн 0100 цагт зогсохоос өмнө урьтаж суугаад, дотуур байрны хаалга барихаас өмнөхөн сандран гүйж ирэх үе зөндөөн байсаан. Тэр үед Москва хот их амгалан тайван, шөнө орой явахад ямарч айх зүйл үгүй сайхан байж дээ. Бид нийлж оёдлын машин худалдаж аваад тухайн үед моодонд орсон өргөн өмдийг эр, эмгүй оёж өмсдөг байлаа. Эрэгтэйчүүд үсээ их ургуулдагсан. Би 1977 онд сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу Худалдааны төхөөрөмжийн засварын газарт төхөөрөмжийн инженерээр ажиллаж байгаад 2008 онд өндөр насны тэтгэвэрттээ гарсан. Бид төгсөж ирснээсээ хойш өдийг хүртэл оюутан сайхан цагаа дурсан уулзсаар байна. Үүнд: Ц.Оюун, Н.Оюун, П.Долгорсүрэн, С.Шаравсамбуу, Г.Мянганбаяр, Ч.Дашдаваа, Г.Сүрэнжав, Б.Гэрэлмаа, Б.Лхамжав, С.Нарангэрэл, Д.Эрдэнэчимэг, Ю.Бүдрагчаа, С.Хүрэлчулуун, Р.Гэрэл, Б.Алтанцэцэг, Ж.Үржинбадам болон энд нэрийг нь мартсан байж мэдэх бусад найз нартаа баярлаж явдгаа энэ дашрамд тэмдэглэхийг хүсч байна. Оюутан цагийн минь мартагдашгүй сайхан он жилүүдийн дурсамжийн номыг эрхлэн гаргаж буй эрхэм найз Б.Гэрэлмаа, Г.Батгэрэл, П.Долгорсүрэн, Р.Гэрэл, С.Нарангэрэл нар болон редакцийн хамт олондоо гүн талархаж байна. Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-ийн үе үеийн төгсөгч нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ч.Батжаргал
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 142 – Миний бие нь 1955 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн төвд Д.Данзандоржийн 4 дэх хүүхэд болон төрсөн. Намайг төрөхөөс хэдхэн сарын өмнө миний төрсөн аав Данзандорж Өмнөговь аймагт амьдардаг төрсөн ах Будынд айлчлах үедээ ах Д.Буд, түүний эхнэр Р.Мөнхтогоо нар нь ханилж суугаад 10-аад жилийг өнгөрөөсөн хэдий ч үр хүүхэдгүй болохоор инээд хөөр, баяр баясгалан муутай дүнсгэрдүү амьдарч байгааг хараад сэтгэлд нь нэгийг бодогдуулсан байх. Тэгээд “Миний эхнэр удахгүй 4 дэх хүүхдээ төрүүлнэ. Та хоёр түүнийг өргөж ав” гэхэд эхнэр Мөнхтогоо нь “Би өөрийнхөө төрүүлсэн хүүхдийн мууг үзчихсэн хүн. Хүний хүүхдийн мууг үзчих байлгүй, авахгүй” гэхэд аав маань “Амьдралд дандаа муу юм тохиолдоно гэж юу байхав. Сайн, муу ээлжилж байдаг хорвоо. Манай удахгүй төрөх хүүхдийг ав, ав” гэчихээд явчихсан гэдэг. Хэдэн сарын дараа аав Данзандорж маань “Танай хүүхэд төрчихлөө. Ирж ав” гэсэн үгтэй цахилгааныг ах Будын нэр дээр илгээснээр ээж минь Өмнөговь аймгаас тэмээ унан Дундговь аймагт ирж 3 сартай намайг үрчилж аваад буцсан юм гэнэ билээ. Би ингэж Өмнөговь аймагт өсч торниж, улмаар 1963 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд орсон. Аав маань Цагдаагийн байгууллагын ажилтан байснаас Улаанбаатар хотын Цагдаагийн Ерөнхий газарт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах болсноор манай гэр бүл Улаанбаатар хотод шилжиж, би 1964 онд Улаанбаатар хотын 23 дугаар дунд сургуульд, 1965 онд мөн хотын 24-р дунд сургуульд суралцаж байтал аав маань Дархан Шарын голын Цагдаагийн газарт шилжин ажиллах болсноор миний бие 1966- БУДЫН ГЭРЭЛМАА (Олон орны оюутнуудтай хамт суралцсан маань нүдийг нээж, ухаарлыг тэлсэн)
– 143 – Монголчууд 1973 онд Дархан хотын харъяа Шарын голын дунд сургуульд суралцаж 10 жилийн дунд сургуулийг “Онц” төгсөөд, мэргэжлээ сонгохоор Дархан хотод ирэхдээ тухайн жилд Дархан хот дахь 10 жилийн дунд сургуулиудын 10-р анги төгсөгчдөөс сурлагын чанараар эхний 2-рт жагсаж Сангийн яамны хөрөнгөөр тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд суралцах хуваарийг сонгон авч, тогтоосон журмын дагуу Улаанбаатар хотод очиж элсэлтийн шалгалтыг “Онц” дүнтэй өгсөн (тэр жил ЗХУ-ын Эрхүү хотын их дээд сургуулиудын багш Оросууд ирж элсэлтийн шалгалтуудыг авсан). Сангийн яамны нэр дээр 1973 онд ЗХУ-д суралцах 9 хүүхдээс миний бие элсэлтийн шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноог авснаас бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид орж суралцах болж, бусад 8 хүүхэд нь Эрхүү хотод хэлний бэлтгэлд суралцах болж билээ. Ингээд 1973 оны намар галт тэргээр Москва хотыг зорихдоо нэгэн тасалгаанд М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуулийн төгсөх курсын оюутан Жаргал, Хүнсний технологийн дээд сургуулийн 3-р курсын оюутан Мягмар, Санхүүгийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Дангаасүрэн нартай хамт явсаар Москва хотод очоод такси хөлөглөн сургуулийнхаа дотуур байранд харуй бүрий болж байхад очиж билээ. Ингэж миний бие 1973-1977 онуудад Г.В.Плехановын нэрэмжит УАААДСургуульд суралцаж худалдааны эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Москвад очсон жилийн өвөл тус сургуульд суралцаж байгаа Монгол оюутнууд хамтарч шинэ жилийг тэмдэглэцгээв. Уг арга хэмжээнд ахлах курсын Ц.Наст, Г.Сүрэнжав, Д.Нямаа, Лхагва, И.Цэрэнхүү, Г.Мянганбаяр, Б.Цолмон, П.Долгорсүрэн, Ч.Батжаргал зэрэг ах эгч нараас гадна шинээр очсон оюутнуудаас С.Оюундэлгэр, Л.Туул, Д.Эрдэнэчимэг, М.Отгон, Л.Навчин, Н.Оюун, Д.Мядагмаа, С.Эрдэнэсүрэн зэрэг нутаг нэгтнүүд маань оролцсон санагдана. Миний хувьд шинэ андуудтайгаа танилцах санаатай хүн бүрээс “Аль аймаг хотоос ирсэн, эцэг эх нь хаана ямар ажил эрхэлдэг” зэргийг сонирхож явлаа. Гэтэл нилээн зузаан нүдний шилтэй Цолмон гэдэг охиноос дээрхи асуултуудаа тавихад “Би хотоос ирсэн, эсэргүүний хүүхэд” гэчихээд явчихсан нь их л сонин санагдаж билээ. Хожим нь сонсоход түүний аавыг түүхийн ухааны доктор Бат-Очир гэдэг бөгөөд Монголдоо нэртэй эрдэмтэн хүн байсан хэдий ч Монгол улсын түүхийг түүхэн үнэн баримтан дээр үндэслэн бичсэнийхээ уршгаар тухайн үеийн нам төрийн удирдлагуудад хавчигдаж, хэлмэгдэж байсан учраас үр хүүхдүүдэд нь ч тэр дарамт шахалтын сүүдэр нь тусч байснаас бусдад саад тотгор болох вий гэсэн болгоомжлолын улмаас бидэнтэй ингэж хөндийдүү харьцаж байсан бололтой. Тэрээр Монголчуудтай тэр бүр дотносодгүй голдуу Орос, Болгар гэх мэт гадны орны
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 144 – оюутнуудтай үерхэж, нөхөрлөж яваа харагддагсан. Гэхдээ л Б.Цолмон маань шилдэг оюутнуудын нэг байж, чадварлаг мэргэжилтэн болсондоо. Тиймдээ ч сургуулиа төгсч эх орондоо ирснийхээ дараа эдийн засгийн төв байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байгаад Монгол дахь Дэлхий банкны салбар, олон улсын валютын сан зэрэг гадны хөрөнгө оруулалттай байгууллагуудад он удаан жил ажиллаж байсан нь түүний хэлний мэдлэг, ажлын чадвар, чансаатай нь холбоотой байсан биз. Москва хотод суралцах хугацаанд оюутны дотуур байранд жил бүр өөр өөр орны оюутнуудтай хамт амьдардаг байлаа. 1-р курсэд Люда, Надя гэдэг Орос охидтой нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд Люда маань А.С. Пушкины “Евгений Онегин” найраглалыг бүтнээр нь цээжилчихсэн, чөлөөт цаг гарах бүрт надад цээжээр уншиж өгдөгсөн. А.С.Пушкины зохиолын үг хэллэг яруу тунгалаг юмаа гэдгийг тэр үед улам сайн ойлгосон. 2-р курсдээ Туркмен үндэстэн Энейш, Орос охин Люба нартай хамт амьдардаг байлаа. Энейшийн төрсөн өдрөөр Серёжа гэдэг Орос залуу түүнд 108 ширхэг тюльфан цэцэг бэлэглэж хэдэн өдрийн туршид манай өрөөнөөс цэцгийн анхилам үнэр сэнгэнэж байлаа. 3-р курстээ Болгарын Ася, Вьетнамын Там нартай хамт амьдарч байсан. Ася шүхрээр 100 гаруй удаа бууж байсан тухайгаа байнга ярьдагсан. Төгсөх жилээ Наташа, Надя гэдэг 2 Орос охидтой хамт амьдарч байлаа. Мөн Узбек охин Фатиматай үерхэж түүний урилгаар өрөөнд нь орж үндэснийх нь хоол цайгаар олон удаа дайлуулж байлаа. Түүний хийдэг “Узбек плов” мөн ч амттай. сан. Энэ олон жилийн хугацаанд Фатимагийн хийдэг байсан плов шиг амттай пловтой өнөөг хүртэлх хугацаанд тааралдсангүй. Мөн Казакстаны Калуга хотын нэгэн дээд сургуулийн багш стажёр Кулинатай сүрхий дотно нөхөрлөж, нэг нэгнийхээ өрөөнд айлчилцгааж янз бүрийн яриа дэлгээд суучихдагсан. Тэрээр танай Монгол улсын эмч нарын ур чадвар их өндөр юм билээ. Манай садангийн нэг хүн Монгол улсад мэргэжилтнээр ажиллаж байх үедээ цөсний хагалгаанд орсон. Хагалгаа маш сайн хийгдэж, түргэн эдгэрсэн гэж ярихыг нь сонсоход сэтгэлд нэг л дотно бас таатай санагддагсан. Нэг удаа би Большой театрт “Чио чио сан” дуурь үзэхээр тасалбар худалдаж авснаа өрөөнийхөө Любад үзүүллээ. Төдөлгүй хэдэн Орос охид манай өрөөнд орж ирэхэд Люба манай Света (тэд миний нэрийг хэлж чаддаггүй болохоор ингэж дууддаг байсан) өнөөдөр Большой театрт дуурь үзэхээр явах гэж байна гэхэд тэд ямар гоё юм бэ? “Чи тэгээд ямар даашинз, туфль өмсөх вэ?” гээд шуугилдаж гарав. Гадаа хүйтэн цастай байна шүү дээ, юун туфль вэ?, гэхэд тэд Большой театрт хамгийн гоё даашинзаа өмсөж очно, хамгийн гоё туфлиэ авч яваад тэнд сольж өмсөнө. Хамгийн үнэтэй алтан эдлэлүүдээ зүүж очих ёстой гэхэд нь надад үнэт эдлэл байхгүй гэвэл тэдний нэг
– 145 – Монголчууд нь “Намайг 10-р анги” төгсөхөд эцэг эх маань үүнийг надад бэлэглэсэн юм” гэж хэлээд монетон хүзүүний зүүлтээ, нөгөө нь “Миний төрсөн өдрөөр аав ээж маань худалдаж авч өгсөн юм” гээд улаан хүрэн өнгийн чулуун шигтгээтэй нандин хийцтэй монетон бөгжөө, нөгөө нь зүүж байсан монетон ээмгээ аваад надад зүүлгэж явуулсан нь одоо ч сэтгэлээс гардаггүй. Тэд цааш нь театрт оронгуутаа танилцуулгыг нь аваарай. Тэр танилцуулган дээр уг тоглолтын үзэгдэл тус бүрийн товч агуулгыг өгүүлсэн байдаг. Бас театрын дуран аваарай, Большой театрт мэргэжлийн өндөр түвшингийн гайхамшигт тоглолтыг маш тухтай сууж үзэх ёстой. Мөн завсарлагаанаар Улаан икратай зуушийг заавал авч идээрэй, энэ бүхэн чинь Большой театр шүү дээ гэх мэт зөвлөгөөг өгцгөөлөө. Ингэж л театрт орох “соёл” гэж тусдаа зүйл байдгийг би тэднээс анх сонссон. Оросын ард түмэн ийм л энгийн, нөхөрсөг, бас их соёлтой хүмүүс. Намайг тус сургуульд суралцаж байх үед Москва хотод нийт 37 театр байлаа. Би тэдгээр театруудад төрөл бүрийн урлагийн тоглолтуудыг очиж үзэх зорилгыг өөртөө тавив. Эргээд бодоход би оюутан үедээ Москва хот дахь 30 орчим театрт дуурь, валет, жүжиг, хошин шог, хүүхэлдэйн жүжиг, сонгодог хөгжмийн болон дуурийн дуулаачдын олон улсын уралдаан зэрэг төрөл бүрийн тоглолтуудыг үзэж оюун санаагаа баясгаж, сонгодог урлагийг шүтэн бишрэгч нэгэн болсон юм. Мөн Кремль дэх Их хурлын ордон, Россия зочид буудлын концертын их танхим зэрэгт тоглогдог сонгодог болон урлагийн төрөл бүрийн тоглолтуудыг мөн Лужник, Спартак спортын ордонгуудад зохион байгуулагддаг социалист орнуудын эстрадын дуучдаас бүрдсэн “Мелодия друзей” тоглолт, дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын, спортын болон уран гимнастикийн тэмцээнүүд, Япон, АНУ, Герман зэрэг гадаадын улс орнуудын урлагийн авъяастнуудын тоглолтуудыг шимтэн үздэг байсан нь намайг оюун санааны хувьд их хөгжүүлсэн байхаа. ЗХУ-ын нэрт валетчин Лениний шагналт, Ардын жижигчин Майя Плесяцкаягийн гол дүрд нь тоглосон “Хунт нуур” бүжгэн жүжгийн тасалбарыг олж авах гэж бараг л бүтэн жилийн хугацааг зарцуулсны эцэст их л таашаалтайгаар үзэж билээ. Нэг өрөөнд хамт амьдардаг Вьетнамын оюутан Фан Тхи Хонг Тамтай ярилцаж суух зуур тэр “АНУ” манай улсруу дайрч, манай ард түмэн АНУ-ын эзлэн түрэмгийлэгчидтэй олон жил байлдаж байна. Энэ олон жилийн хугацаанд социалист орнууд манай улсад огт тусалсангүй. Социалист системийн улсууд гэж ярьдаг. Ядрах цагт тэд тусалдаггүй юм билээ. Ганцхан Хятад улс л манай ард түмэнд тусалсаар ирсэн гэж ярилаа. Түүний яриаг сонсоод би “Социалист орнууд бүгд тусалж байгаа, түүний дотор манай Монгол улс ч зөндөөн тусалдаг. Миний аав, ээж нар байсхийгээд л цалингаасаа Вьетнамын ард түмэнд хандив өглөө
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 146 – гэж ярьж байхыг би зөндөөн сонссон. Түүнээс гадна манай улс морь, хонь зэрэг амьд малуудаа дайн байлдаантай үед чинь танай улсад бэлэглэж байсан бас бэлэн мөнгөөр тусламж үзүүлж байсан” гэж ярихад тэр миний ярьсан дээрхи зүйлүүдийг үгүйсгэж, “Чи худлаа ярьж байна. Монголын ард түмнээс Вьетнамын ард түмэнд хандив өглөө гэж би огт сонсож байгаагүй, харин дэлгүүрээс хүнсний зүйлс худалдаж авахад дотроос нь АНУ-тай байлдаж байгаа Вьетнамын ард түмэнд Хятадын ард түмнээс бэлэглэв” гэсэн бичиг гардаг байсан. Мөн гутал, шаахай дэлгүүрээс худалдаж авахад мөн л уланд нь “Хятадын ард түмнээс Вьетнамын ард түмэнд бэлэглэв “гэсэн бичиг наалттай байдаг байсан. Харин Монголоос эсвэл бусад социалист орноос бэлэглэлээ гэсэн нэг ч зүйлийг би мэдэхгүй” гэж их л уцаарлангуй хэлэхэд нь Би: “Миний аав ээж болон Монголын ард түмэн АНУын эсрэг байлдаж байгаа танай ард түмний тэмцлийг дэмжиж цалингаасаа олон удаа хандив өгч байсан, өчнөөн морь хонь зэрэг малаа бас бэлэглэж байсан, чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ?” гэхэд тэр миний хэлснийг огт хүлээж авахгүй, бүхнийг үгүйсгээд байхаар нь би уураа барьж чадалгүй түүнийг алгадчихаж билээ. Тэр ч “Танай улс манай улсад огт тусалж байгаагүй, чи яагаад тусалж байсан гэж худлаа яриад байгаа юм бэ? ганцхан Хятад улс л тусалж байгаа” гэж хашгирснаа миний үснээс зулгааж авснаар бид хоёр зодолдож эхлэв. Хүүхнүүд зодолдохоороо үс үснээсээ зулгаацалддаг бололтой. Хэн хэн нь нэг нэгэндээ бууж өгөхгүй нэг хэсэг л юм болсон. Нэг өрөөнд хамт амьдардаг Болгарын оюутан Ася маань бид хоёрын зодолдохыг харснаа “Хаа хамаагүй Хятад улсаас болж та хоёр зодолдоод байхдаа яадаг юм, болиоч” гэж үглээд бид хоёрыг салгах гэж бөөн л юм болж билээ. Хорвоо их сонин шүү. 1979 оны 2-р сарын 16-ны өдөр миний нөхөр гэнэтийн ослоос болж хүндээр өвчилж эмнэлэгт хэвтсэн бол мөн тэр өдөр Вьетнам охин Тамын магтаад байсан Хятад улс нь Вьетнам улс руу нь довтолсноор Вьетнам, Хятад 2 улсын хооронд дайн үүсч билээ. Сүүлд сонсохнээ АНУ-Вьетнамын дайны жилүүдэд Социалист орнуудаас Вьетнам улсад үзүүлсэн тусламж хандивийн хэмжээг тухайн Оюутны нэг өрөөнийхөн: Монгол -Б.Гэрэлмаа Вьетнам: -Фан Тхи Хонг Там 1976 оны 6 дугаар сар Оюутны дотуур байрны оршин суугчдын хурлын үеэр: 1977оны 03 сар
– 147 – Монголчууд орны хүн амын тоотой нь харьцуулбал Монгол улс тэргүүн байранд бичигддэг юм билээ. Нэг удаа манай өрөөнд Конг улсын оюутан Ипполет, Уганда улсын оюутан Альфонс, Вьетнам улсын оюутан Там, Болгар улсын оюутан Ася нар цугларч ойр зуурын юм ярьж сууснаа нэг нь “Хэдүүлээ өөр өөрийн орныхоо үндэсний хоолны талаар ярилцацгаая” гэсэн санал гаргалаа. Бодвол гэр орноо нилээд санасан байсан үе юм болов уу даа. Тэд миний мэдэхгүй янз бүрийн жимс ногооны нэр хэлээд тийм хоолыг ингэж хийдэг гээд л ярьж гарав. Миний ээлж ирэхэд нь би “Манай улсад будаатай цай гэж гоё цай байдаг” гэхэд тэд “За” тэгээд юу юу ордог юм бэ? яаж хийдэг юм бэ? гэхэд нь би “Эхлээд ногоон цай, давсыг усан дээр хийж буцалгана. Дараа нь хонины сүүлийг нимгэн зүсээд өөр саванд хийж шаргаана. Дараа нь шар юм уу цагаан будаа хийж хуурна, дээр нь чанасан цайгаа хийнэ, дээр нь борц гэдэг хатаасан махыг хийж буцалгана. Эцэст нь сүү хийж дахин буцалгаад ууцгаана” гэхэд Ипполет “Хүүе Светаа наадах чинь цай биш хоол болчихлоо, ямар олон юм ордог юм бэ? Бүүр кааш болчихлоо” гээд гайхаж билээ. Монголчууд бидний хоол цай ч бас л өвөрмөгц юм билээ. Биднийг тус сургуульд сурч байсан 1973-1977 онуудад манай сургууль өдрийн, оройн, стажерууд зэрэг нийт 17000 оюутантай, гадаадын 50 гаруй орны оюутнууд бас Оросууд суралцдаг, хичээлийн 4 байртай, сүмийн бололтой 4-р корпус л тусгай байрлалтай, бусад 3 байр нь газар доогуур тунелээр холбогдсон байж билээ. Сургуульдаа очоод удаагүй байсан үе. Хичээлийнхээ танхим руу яаж явахыг асуух хүн хайгаад тунельд явж байтал тэгш сайхан нуруутай, тэр үеийн залуусын дунд моод болсон трапезэн өмд өмсөж, платформон ботинк углаж, гартаа портфель цүнх барьсан нэгэн орос залуу нүдэнд их л содон туссан тул түүн рүү дөхөж очтол хүзүү нь залуу хүн биш гэдгийг илтгэх ажээ. Би ч түүнтэй уулзалгүй цааш явлаа. Хэд хоногийн дараа тэр ганган залуу манай ангид “Эдийн засгийн онолын үүсэл хөгжил”-ийн тухай хичээл заахаар ороод ирлээ. Энэ бол шинжлэх ухааны доктор, профессор Л.М.Мордухович багш минь байлаа. 4 жил суралцах хугацаанд түүний олон удаагийн гайхамшигт лекцүүдийг сонсож байсны дотор нэг удаагийн поток (нэг удаад 130-140 оюутан оролцдог) лекц уншсаны дараа түүний мэдлэг, лекц унших ур чадварыг нь биширсэн оюутнууд бүгд суудлаасаа босцгоож бараг л 5 минутын туршид нижгэнэтэл алга ташиж түүнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлж билээ. Тэр үед багш маань 70 орчим настай байсныг би хожим мэдсэн. Нас бол тоо гэдэг энэ бизээ. Манай “Худалдааны эдийн засаг”-ийн 4-р групп 10 гаруй Орос оюутантай, мөн гадаадаас: Монголын 4, Конгийн 2, Чехословакийн 2, Хойд Вьетнамын 1, Өмнөд Вьетнамын 1, Уганда улсын 1 оюутнуудаас бүрэлдэж байлаа. Монголоос Л.Туул, Д.Эрдэнэчимэг, Ц.Лхагвасүрэн,
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 148 – бид 4 байлаа. Өмнөд Вьетнамын оюутан Тханы өрөөнд ороход “Би нутагтаа цэргийн алба хаасан. Цэрэгт байхдаа би Америкийн онгоцыг буудаж унагаасан (1959 онд Америк улс Вьетнам улс руу дайрснаас энэ 2 улсын хооронд 1975 оны дунд үе хүртэлх хугацаанд дайнтай байсан) нисгэгч нь шүхрээр бууж ирсэн, түүний шүхрийн нэг хэсэг нь энэ гэж хэлээд радоиолоо бүтээсэн цагаан шаргал өнгийн торгомсог материалыг зааж их л бахархалтайгаар ярьж суудагсан. Манай сургуулийн Туулын (жижиг) аавыг Лувсандорж гэдэг. “Эдийн засгийн ухааны доктор” цолтой Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашдаг, Монгол улсдаа нэртэй эрдэмтэн хүн. Лувсандорж гуай ЗХУ-д болон Европын орнууд руу олон улсын хурал зөвлөлгөөнд оролцохоор Москва хотоор дайрах бүртээ манай сургууль дээр ирж Туул бид хоёрыг хамтад нь дагуулаад өөрийн байрлаж байгаа өндөр зэрэглэлийн зочид буудалд аваачиж хичээл сургуулийн талаар яриа өрнүүлж бас ресторан руу дагуулан явж амттай, сайхан хоолуудаар дайлдаг байсан нь оюутан бидэнд их л ховор хувь хишиг байлаа. Сургуулийн оюутны дотуур байрны “Б” корпуст голдуу “Худалдааны эдийн засгийн тэнхим” -ийн оюутнууд байрлана. Манай Б байранд Монгол улсаас төгсөх курсын Ч.Дашдаваа, Я.Нямаа, 3-р курсын И.Цэрэнхүү, С.Шаравсамбуу, 2-р курсын Л.Туул, Д.Эрдэнэчимэг, Ц.Лхагвасүрэн, Би: 1-р курсын Б.Дэнсмаа, дараа жил нь Д.Очгэрэл, Д.Саранцэцэг нар амьдардаг байсан. Нямаа эгчийн дүү Я.Даваасамбуу Москва хотын Жуковскийн нэрэмжит “Агаарын цэргийн академи”-д суралцдаг байлаа. Тэрээр өөрийн сургуулийн оюутан Ж.Гүррагчаа, Содном нарын хамтаар манай сургууль дээр үе үехэн ирж баяр ёслолыг хамтдаа тэмдэглэдэг байж билээ. Тэд биднийг өөрийн сургууль дээр очихыг байнга л урина. Нэг удаа Ч.Батжаргал, Д.Эрдэнэчимэг бид гурав тэдний сургуульд айлчлахаар очиход тэд хичээлтэй байж таарлаа. Жижүүрийнх нь утсаар холбогдвол “Бидний өрөөнд очоод байж бай, хөргөгчинд байгаа зүйлсээр хоол хийгээд идэж бай, бид хичээл тараад очно” гэлээ. Өрөөнд нь орвол ширээн дээр нь Монголын олон сонин сэтгүүлүүд өрөөстэй байгаа нь их л олзуурхууштай санагдаж тэдгээрийг уншиж эх орныхоо талаарх зөндөөн мэдээлэлтэй болж бас хөргөгчинд нь хүнсний бүтээгдэхүүн дүүрэн байсан болохоор бид 3 дуртай хоолоо хийж идчихээд тэднийг хичээлээсээ тарж ирэхийг хүлээж суутал унтчихсан байж билээ. Тэдний нэг Ж.Гүррагчаа нь 1981 онд Сансарт нисч Монгол улсын анхны сансрын нисгэгч болсон. Манай сургуулийн удирдлагууд Москва хот орчимд болон бусад хот тосгодуудтай оюутнуудаа танилцуулах аялалыг байнга зохион байгуулдаг байв. Би тус сургуульд сурч байх үеүддээ Москва хоттой танилцах, Москва хот орчимд байрлах В.И.Лениний музейг үзэх,
– 149 – Монголчууд Ленинград, Владимир, Суздаль хотуудаар аялах мөн Хар далайн эрэг дээрхи “Буревестник-2” оюутны амралтанд амрах зэрэг олон арга хэмжээнүүдэд оролцсон маань мөн хувиараа Белорус улсын нийслэл Минск, Украйн улсын нийслэл Киев, мөн Харьков хотуудаар аялсан маань Орос оронтой улам гүнзгий танилцахад их тус нэмэр болсон. Тухайлбал: Москва хоттой танилцах аялалын үеэр «13-р зууны дунд үед» (оны нь би сайн санахгүй байна) “Чингис хааны цэргүүд дайлаар мордож явахдаа Москва хотын нутаг дэвсгэр дээр ирээд эдгээр моднуудын сүүдэрт сууцгаан үдийн цайгаа ууж байсан” гэсэн бичиг бүхий 2 том царс модыг үзүүлж байсан нь одоо ч сэтгэлд уяатай байдаг. 800 жил болсон тэдгээр моднууд нь тойргоороо ойролцоогоор арваад метрийн хэмжээтэй байх бөгөөд зарим өгөршсөн хэсгүүдийг нь авч будгаар будсан нөгөө нэг хэсгийнх нь өгөршсөн хэсгүүдийг нь аваад төмрөөр битүүлэн хадаж ялзрахаас хамгаалсан байсны зэрэгцээ уг модны холтос нь хөгшин настай хүний арьс шиг унжиж, атиралдсан байхыг хараад түүхийн зүйлсийг ингэж нандигнан хамгаалдаг юм байна гэдгийг ойлгож билээ. Москва хотод үзэх юм ихтэй. Би Оросын дайчид Франц, Англи зэрэг гадны эзлэн түрэмгийлэгчидтэй байлдаж байгаа үеийн биет үзүүлэн бүхий нэрт жанжин М.И.Кутузовын удирдсан Бородинскийн тулалдааны понарам, Кремлийн хэрэм доторх Оросын их хаадуудын эд хэрэглэл бүхий “Эрдэнэсийн сан”, мөн “Лениний мавзолей”, “Трятьковскийн уран зургийн галерей” зэргийг үзсэн маань оюуны мэдлэгийг өргөжүүлж, үнэхээр гүн сэтгэгдлийг төрүүлж байж билээ. Москва хотод метро, троллейбус, трамбай, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахад зорчигчдын ихэнх нь ном уншиж яваа нь их л сонин содон харагддагсан. Бид ч тэднээс санаа авч нийтийн тээврийн хэрэгслээр олон буудал явах тохиолдол гарахад заавал унших ном, сэтгүүл авч явдаг зуршилтай болчихсон байж билээ. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдээ дагуулан зорчиж яваа Орос хүмүүс бяцхан хүүхэддээ орчны бүхий л юмсуудын нэр, үүх түүх, учир шалтгааныг нь нэг бүрчлэн тайлбарлаж яваа харагддагсан. Тийм ч учраас бяцхан иргэд нь өөрийнхөө бодлыг бусдад чөлөөтэй илэрхийлж чаддаг, хэл яриа нь сайн хөгжихөд чухал нөлөөлөл үзүүлдэг биз. Нэг удаа сургуулийн удирдлагаас зохион байгуулсан Москва хотоос холгүй орших Лениний музей үзэх аялалд манай сургуульд сурч байсан гадаадын 10-аад оюутан оролцсон. Уг аялалын группийг удирдаж явсан манай сургуулийн багш Татъяана Александровна 1-р ангийн сурагч өөрийн хүүг дагуулж явсан юм. Аялалын үед түүний хүү байсхийгээд миний дэргэд ирж гараас хөтлөлцөн явах зуураа янз бүрийн асуултуудыг надад тавих бөгөөд би ч өөрийнхөө мэдэхийн хирээр тэдгээр асуултуудад нь хариулж явсны зэрэгцээ мухлагаас мөхөөлдөс, чихэр худалдан авч өглөө. Маргааш нь сургууль дээр Татъяана Александровна багш тааралдсанаа “Хүүе
ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 150 – Будын чи миний бяцхан хүүд маш их таалагджээ. Өчигдөр аялалаас буцаж гэртээ ирснийхээ дараа” Мама когда я выросчу я буду жениться с той Монголькой, ты не возвражаещь” гэж асуусан гэж хэлээд бөөн инээдэм болцгоож билээ. Хүүхэд гэдэг өөрт нь хүнлэг хандсан хүнийг ийм л ойр дотноор хүлээж авдаг ажээ. Оросын ард түмэн “хүний төлөө” гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Тухайлбал: Өвлийн хүйтэн улирлуудад толгой нүцгэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явааг харсан Орос авгайчууд “Харваас чи эцэг эхээсээ хол яваа хүүхэд байна, яагаад толгой нүцгэн явж байгаа юм бэ? Толгой тархины өвчтэй болно. Малгай өмс” гээд загнаж гарна. Тэдэнд загнуулахгүйн тулд хүйтэн сэрүүн улирлуудад малгай өмсөж сурснаар тархи толгойны янз бүрийн өвчингүй өнөөг хүрч байна. Жил бүрийн өвөл манай сургууль дээр олон орны оюутнууд оролцсон “Интер вечер” зохион байгуулагддаг байв. 1974 оны өвөл манай сургуульд суралцдаг Монгол оюутнууд цуглараад удахгүй болох “Интер вечер”-т ямар төрлөөр оролцох вэ? гэж нилээд ярилцсаны эцэст надаар Монгол бүжиг бүжиглүүлэхээр болж, манай сургуулийн хэдэн охид тал талаасаа хэдэн копеек цуглуулж, дэлгүүрээс материал худалдаж аваад тойрч сууж байгаад надад бүжгийн дээл оёхоор эсгэсэн боловч энгэрийг нь буруу талд нь гаргачихаад бөөн инээдэм болцгоож билээ. Эцэг эхээсээ хол байгаа хүүхдүүд хилийн чанадад анх удаа үндэсний хувцасаа бие даан оёх гэж хөглөж байсан нь тэр биз. Тэр “Интер вечер” дээр намайг Монгол бүжиг бүжиглэхэд үзэгч олон орны оюутнууд хашгиралдан, алга ташицгааж, дахиулж билээ. Монголд байхад бүжиг үзсэн үзэгчид огт дахиулдаггүй байсан болохоор би яах учраа ололгүй сандарсандаа нөгөө бүжгээ давтаад бүжиглэчихэж билээ. Тоглолтын дараа дотуур байрандаа ирээд нийтийн гал тогооны өрөөнд оройн хоолоо хийгээд зогсож байтал Польш улсын оюутан Вадим гэдэг залуу орж ирснээ “Өнөөдрийн үдэшлэг дээр маш гоё бүжиглэсэнд баяр хүргэе, гайхамшигтай” гэснээ намайг хоёр гар дээрээ сэвхийтэл өргөөд коридороор гүйх явцдаа “Прелест нашего сегодняешего вечера” гээд хашгирсаар өрөөндөө оруулж намайг сандал дээр суулгаснаа өөрийнхөө чемоданыг онгойлгоод ягаан цаастай чихрийг хоёр гар дүүрэн атгаж аваад надад өгч, баярлаж талархсанаа илэрхийлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байна. Манай улсын үндэсний урлаг бусад орны хүмүүсийн сэтгэлд ингэж хүрдэг юм байна гэдгийг анх удаа харж, үндэсний урлагийн үнэ цэнийг мэдэрч билээ. Манай Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд суралцагч Монгол оюутнууд оролцсон “Монголын хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүр”-ийн хурал зохион байгуулагдаж, МХЗЭийн үүрийн даргаар Ж.Октябрийг сонгож билээ. Ж.Октябрь маань ажиллаж байгаад тус сургуульд ирсэн учраас арай тулхтай гэж үзээд түүнийг сонгосон биз. Нэг удаагийн МХЗЭ-ийн үүрийн хурал дээр