The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-07 02:28:24

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

Гадаад мэдээ Манжуурыг Японы эзэрхэгүүдээс довтлон эзлэх нь өрнөж буй Японы Токио хотын мэдээгээр Японы цэргүүд нь Шинг Жиу хотыг эзлэн авбай хэмээжүхүй. *** Мүгдэн хотноо цэргийн зэвсгийн заводыг Японы эзэрхэгүүд эзлэн аваад тэрэ завод дээр өөрийн цэрэгт хэрэгсэх буу зэвсэг сумыг үйлдвэрлэж эхлэв хэмээжүхүй. *** Оросын цагаантны удирдагч нар нь Японы эзэрхэгүүдэд өөрийн бүхий хүчин чадлаар тусламж үзүүлмүй хэмээн хэлсэн амуй. *** Манжуурын дотор дахин шинэ засаг байгуулахыг завдан бөуй Манжуурын тусгай мужийн цэргийн жанжин Занг Жинг Хуй хэмээх нь Хэй Лүнг Шинг муж нь бүрэн эрхтэй улс болвай хэмэн тунхагласан амуй. Энэ Занг Жинг Хуй-гаас хэлсэн нв шинэ Манжуур Монголын улсыг байгуулахыг бүхий хүчин чадлаар оролдмуй. Энэ улс нь Мүгдэн, Гирин мужуудын засагтай бат найрамдалтай баймуй хэмээжүхүй. Үнэн – Дугаар 8. (515) – 4 нүүрт. 22 оны 1 сарын 9-ны өдөр. https://www.esan.mn/read/17558 Гадаад мэдээ Манжуурыг Японы эзэрхэгүүд нь өөрийн колони болгон батжуулахыг оролдон буй Токиогийн мэдээгээр Манжуурын нутгийг Японы колони болгохыг оролдон японы эзэрхэгүүд нь Манжуурын дотор явуулах ажлын төлөвлөгөөг зохион байна. тусгай төлөөлөгч газар байгуулан Манжуурын дотор байгаа элдэв олон яамны байгууллагуудтай бат харилцаа байгуулмуй. Японы эзэрхэгүүд нь Манжуурыг эзлэхээс байтугай Хятадын бусад нутгийг эзлэхийг оролдон буй Хятадын Бүойуу хэмээх хотноо Японы эзэрхэгүүд нь цэрэг ирүүлж түүнээс гадна Бүойуу хотод цэргийн гурван их онгоц явуулсан хэмээмүй. Үнэн – Дугаар 10. (510) – 4 нүүрт. 22 оны 1 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/17560 Гадаад мэдээ Японы эзэрхэгүүд Дотоод Монголыг эзлэхийг ороддон буй Манжуурын дотор байгаа Японы эзэрхэгийн цэргийн жанжин Хунг Жиу нь Рэ Хэ нутгийг эзлэн авахыг тушаасан хэмээмүй. Энэ нь Дотоод Монголын Зост ба Зуу Үдийн хоёр чуулганы газар болмуй. Японы эзэрхэгүүдээс Хятадыг довтлох явдал улам өргөжиж буй Японы цэргүүд нь Шанхай Гүванг хотод 30 мод газар хүрч ирээд мөн хот дээрээс агаарын онгоцноос таширдан бөмбөг хаяж буй хэмээмүй. Сүүлийн мэдээгээр Шанхай Гүванг хотыг Японы цэргүүд нь эзлэн аваад Бээжин хотод ойртож буй энэ Шанхай Гүванг хэмээх нь Хятадын цагаан хэрмийн боомт хаалга мөн амуй. *** Японы нөлөөгөөр Харбин хотын Хятадын захиргаа нь Оросын цагаантантай хэлэлцэж 200 цагаантнуудыг Харбин хотын Цагдаагийн ажилд авахыг оролдож буй хэмээжүхүй. *** Энэ нэгэн сарын дундаар Манжуурын дотор Японы явуулах ажлын тухай хэлэлцэх хурал болох тул тэр хурал дээр хуралдахаар Токио хотоос хэдэн мөнгөн сангийн явдлын эрдэмтдийг Манжуурт явуулвай хэмээжүхүй.


Америкийн эзэрхэгүүд нь Японы эзэрхэгүүдтэй Хятадыг эзлэх дээрээс хэрэлдэж байна Вишингтон хотын мэдээгээр Америк улсын Гадаад амны сайд Стимсонгоос Японы Засгийн газарт нот бичиг явуулсан амуй. Үүний дотор бичсэн нь Одоо Японы цэргүүд нь Зан Жоу хотыг эзэлсэнийг үндэслэн Хятадын дотор хойт Америк Улсын эрх ашигийг хасах элдэв гэрээ бичгийг манай засаг огт батлахгүй хэмээсэн амуй. *** Америк улсын усан цэргүүд нь Номхон далайд усан цэрэг ба агаарын хуурай цэргийн их маниавр хийж буй үүний зорилго нь Японы эзэрхэгүүдээс Хятадыг ганцаар эзлэн авахыг эсэргүүцсэн ба Америкын эзэрхэгүүд нь Хятадыг довтолох явдалд оролцож өөрийн хувийг авахыг зориж байгаа нь илтэд болой. Эзэрхэгүүд нь найрамдлын ёсоор хэлэлцэж Хятадыг хувааж чадах үгүй нь илэрж хүчээр тулалдах явдал ойртож байгаа нь бат болой. Үнэн – Дугаар 12. (512) – 4 нүүрт. 22 оны 1 сарын 14-ны өдөр. https://www.esan.mn/read/17562 Гадаад мэдээ Хятадын эдийн засгийн хямрал Хятад улс нь бүх дэлхийн империализмийн хагас колони болох тул одоо үед бүх хөрөнгөтөн улсын дотор болж байгаа эдийн үасгийн хямрал нь Хятад улсад их хатуугаар хүрч буй хятадын дотор гадаадын эзэрхэгүүд ба хувьсгалын эсэргүү Гоминдан мэт нарын ажил явуулга нь энэ хямралыг улам дэвшүүлж Хятадын аж ахуйн олон эвдрэл болж баймуй. Сүүлийн үед усан голуудын эргийг засах ажил нь огт үгүй ардаас энэ явдалд хурааж авсан мөнгө зөөрийг Гомиданы эрх баригчид өөрийн ашигт зориулсан зарсны тул өнгөрсөн оны үерээр болсон усны аюул нь тасдашгүй их хор хүргэвэй. 14 мужуудад 120 мянган мил газрууд усанд автсан бөгөөд 18 сая хүнийг нэгэн жилийн дотор цөм тэжээж болох хоол тэжээлийн зүйлүүд усанд автсан амуй. Энэ усанд үхсэн хүний тоо нь хэдэн сая болмуй. Энэ усны аюул дээрээс олон түмэн ардын байдал нь тасдашгүй бэрх болж өвчин тахал өлсгөлөнд хэлэн сая хүн үхэж хэдэн олон сая хүмүүс өлсгөлөнгийн зовлонд хүртэн баймуй. Засаг нь үүнд ямар ч тусламж үзүүлсэнгүй ба үзүүлж чадахгүй баймуй. Хятадын аж ахуйн эртний нэгэн зүйл болох торгоны үйлдвэр нь их хямраж хасагдаж буй. Хятадын зарим мужуудад тариачгууд нь торгоны хорхойг тэжээ чадахгүй болж хорхой нь үхэж зарим мужуудад түүхий торгыг хураах нь зууны 20 – 30 хувь хүртэл хасагдсан амуй. Хайнан хэмээх хотноо урьд 110 торгоны үйлдвэр байсан бөгөөд одо 30 нь ажил хийж байна. хөдөөний аж ахуй нь мөн их хямарч баймуй. Энэ өнгөрсөн жилийн дотор тариачны ажил нь их бага болж хасагдсан амуй. Эрт цагт Хятад нь цай үйлдвэрийн талаар бүгдээс тэргүүн байсан. Жил бүр 2 сая авдар цай гадаадад гаргаж байснаас одоо нэгэн жилийн дотор 600 мянган авдар гаргаж буй. Хятадын олон түмэн ард нь эдийн засгийн хямралын их зовлонд хөрөнгөтөн байх үед хувьсгалын эсэргүү Нанжины Засгийн Газар нь үндэсний үйлдвэрийг би нар их хөгжүүлэн байна хэмээн хашгирч байгаа нь ямар үйлдвэр хэд хэдий чинээн байгуулсан хэмээбээс тэд нар энэхүү хоосон хий болж жишээлбээс Мүгдэн хотноо барьсан завод нь нэгээхэн чичааныг хийж гаргасан Тэн Сан Хотноо барьсан төмөр замын хэрэгслийн завод нь нэгээхэн галт тэрэг хийсэн Нанжинд нэгээхэн цэргийн уурын онгоц хийснээс бус юмгүй амуй. Гомиданы этгээд нь Хятадын аж ахуйг гадаадын эзэрхэгүүдэд худалдуулан байна. Шведийн чүдэнзний хөрөнгөтөн Керейгер хэмээхэд Манжуурын дотор чүдэнзний худалдааны онц эрх олсон бөгөөд энэ Керейгер нь Манжуураас бусад бүх хятадын дотор чүдэнзний үйлдвэрийг түрж өөрийн гарт авч байна. Чулуун нүүрсний үйлдвэрийг мөн гадаадын хөрөнгөтөнд өгч онц эрх олгосон амуй. Агаарын онгоцны явдал нь мөн гадаадын хөрөнгөтний гарт байгаа энэ мэтээр Нанжины засаг нь хятадын бүхий аж ахуйг гадаадын эзэрхэгүүдэд худалдж баймуй. Нанжины төв Засгийн газар ба Хятадын муж нутгуудын засгууд нь санхүүгийн хямралд дайрагдаж баймуй. Улсын хөрөнгийн ихэнхийг цэргийн явдалд зарцуулан бусад зүйлд зарцуулах мөнгө нь үргэлж дутагдаж буй. Жишээлбээс Хүвэй мужийн засаг нь өнгөрсөн оны долоон сараас нэг ч мөнгөгүй өөрийн олон албан хаагчдад цалин хөлсгүй 1929-30 оны Нанжины засгийн газрын өглөг нь 487 сая доллар бөгөөд үүнээс 246 сая нь цэргийн хэрэгсэлд зарцуулсан амуй. Одоо Нанжины засгийн мөнгөн сан нь хоосон байна хэмээжүхүй.


Хятадын улаан цэргийн байдал Москва 20-ны өдөр. Шанхай хотын мэдээгээр Хятадын улаан цэргүүд нь Шиян Ши мужийн нийслэл Нан Чанг хотноо дөтлөн ирж тэр хотын үүдэнд хүрч Нанжины цэргүүдтэй дайн хийж байна хэмээмүй. Үнэн – Дугаар 24. (647) – 4 нүүр. 22 оны 1 сарын 29-ны өдөр. https://www.esan.mn/read/17572 Манжуурын будлианы тухай, Хоёрдугаар зүйл Үүний урьд Манжуурт үүсэн бүхий будлиан ба алс Дорнодод эзэрхэг түрэмгий нарын эрх ашгийн зөрөлдөөн хийгээд мөн зөрөлдөөн үүсэн бүхий газруудын үндсэн хэсэг болох Хятад орны тухай тодорхойлсон амуй. Эдүгээ үед Японы цэргийн этгээдээс зэвсгийн хүчээр булаан авсан газруудыг улмаар өргөтгөн буйн дээр сүүлийн цахилгаан мэдээнүүдийг үзвээс Жин Чиоу хотыг эзлэн авав хэмээжүхүй. Японы эзэрхэгүүд урагш давшин Шанхай Гөван хэмээх уул далайн хавчуу замыг эзлэн авч дотоод Хятадын нутаг нэвтрэн орж аргыг өөрсдийн гарт оруулахыг эрмэлзэхээс гадна дотоод Хятадын нутагт Японы этгээд эрх ашиг бусад эзэрхэг түрэмгий нар болон ялангуяа Америк улсын явуулга лугаа мөргөцөлдөн зөрөлдөж буй бөгөөд үүний устгах эрмэлзлэгтэй болой. Манжуур дахь будлиан үүсэхэд Америк улсаас хэрхэн үзэж ямар зорилт тавин буй хэмээвээс байлдаан үүсгэж шинэ ашиг орлого олохыг эрмэлзмүй. Үүнд Америк болвоос номхон далайг эзэмшихээр булаацалдан бүхий дайсан этгээдийн хамгийн аюултай нь болох Японы хүчин чадлыг бууруулах ба нөгөөтэйгүүр Зөвлөлт улсад хор хөнөөл тохиолдуулахыг хүсмүй. Японы империализм хойт Манжуурыг эзлэх явдалд Францын эзэрхэгүүдээс тусалж буй бөгөөд Англи, Америк хоёр нь Хятадыг дарлан мөлжих явдалд хоорондын зөрөлдөөн үгүй авч хоёулан Японы эрмэлзлэгийг хангах дургүй болой. Манжуур дахь будлианы хөгжилт империалист нарын хоорондын зөрөлдөөнийг улмаар хурцатгаж буйг хэрхэвч далдлан нууж үл чадмуй. Харин Манжуур орноо эзэрхэг түрэмгий нар Хятадын ардад халдан орж дээрэмдэн буй нь илэрхий болой. Энэхүү Хятадын газар шороог хуваан авах хэмээсэн эзэрхэгүүдийн дайн байлдааныг Лигнацаас сайшаан байгуулж буйг эцсийн үед Парис хотноо тогтоосон шийдвэрээс гэрчлэгдэжүхүй. Холбоот улсыг эсэргүүцэх ба Япон СССР хоёрын найрамдлыг эвдэж харилцан зөрөлдөөнд оруулахыг эзэрхэг түрэмгий улсууд цөм хүсэх бөгөөд эл зүйлд тэдгээрийн хооронд зөрөлдөөн үгүй болой. Манжуур орон болвоос Алс Дорнодод СССР-ийг эсэргүүцэж байлдаан үүсгэх суурь болж болох бөгөөд үүнд 1929 онд Хятадын цэргийн эрхтэн эзэрхэг түрэмгий нарын түлхэлтээр СССР-ийг дайран орж завдсан зүйл бэлхнээ буй амуй. Японы империалзм болвоос Холбоот улс, Монгол Ард Улс ба Хятадын хувьсгалын хөдөлгөөний дайсан бөгөөд тэдгээрийн эсэргүүцэх эзэрхэг түрэмгий нарын Алс Дорнод дахь толгойн пүүсүүд мөн болой. Япон улс болвоос Манжуур орныг тусгаар улс болгохыг эрмэлзмүй. Япон болвоос хувьсгалын хөдөлгөөн ба СССР, Монгол Улс болон Хятадын олох ардын дайсан болох эзэрхэгүүдийн цагдаа мөн болой. Япон нь Холбоот улстай харилцааг муутгах хурцатгахаар аливаа аргыг хэрэглэн буй амуй. Улааны аюул гэх үгээр Хятадын Генералуудад СССР-ээс тусламж өгч буй гэх зэрэг худал цуурхал буй амуй. Бас ч сүүлийн цахилгаан мэдээг үзвээс Москвад сууж бүхий Японы элчнийг алахыг завдаж түүгээр уламжлан Япон СССР-ийн харилцаан эвдэн байлдаанд оруулахыг эрмэлзсэн хэрэг болой. Энэхүү худал цуурхал ба заналт явдлууд болвоос эдүгээгийн Манжуур орноо болж буй эзэрхэгийн довтолгооны үнэн чанарыг нуун далдалж СССР улсыг байлдаанд татан оруулахыг завдан буй амуй. Эзэрхэг түрэмгий нараас СССР улсыг дайн байлдаанд татан оруулахыг хүсэх учрыг тодорхойлвоос хувьсгалын хөдөлгөөний эх орныг даран сөнөөж нийгэм журмын их байгуулалтыг эвдэх зэргээр хөрөнгөтний ёсыг хувьсгалын аюулаас ангижруулахыг эрмэлзэх болой. СССР-ийн тухай тархаан бүхий элдэв янзын үг цуурхалууд цөм худал хуурамч болох нь аяндаан илэрхий бөгөөд СССР улс болвоос цэргийн хүчээр нэгэн улс нөгөө улсын газар нутгийг эзлэн түрэмгийлэх явдлыг буруушаасаар ба тайван амгаланг сахиж бусад улсын бүрэн эрхийг хүндэтгэн үзэх тул будлианд оролцох үгүй болой. СССР боловоос амгалангаар аж төрөн суухыг гол зорилт болгож дайн байлдааныг эрмэлзэн бүхий эзэрхэгүүдийн хорт бодлогыг олон түмэнд таниулан буй амай. СССР улс болвоос бүх


дэлхийн ажилчин ядуу нарын эх орон болох бөгөөд эдүгээгийн болж буй будлианд эзэрхэгийн дарлагдал ба хөрөнгөтөн помищикуудын мөлжигдлөөс ангижрахыг эрмэлзэн бүхий Хятадын олон ардуудыг дотночлон үзэж тэдгээрийн хөдөлгөөний туйлд хүрсүгэй хэмээх бодох хүсэх явдлыг хэнээс ч нуухгүй бөгөөд эдүгээгийн үед эзэрхэгүүдээс явуулан бүхий элдэв цуурхал лугаа эсэргүүцэх нь чухал болжухуй. Хоёрдугаар интернациолын зорилго нь Алс Дорно зүгт болж бүхий байдлыг бүх дэлхийн пролетари нараас няцаах ба эзэрхэг түрэмгий нарын явуулгыг зөв болгохыг оролдмуй. Японы явуулга лугаа бялдуучилж социал фашист нараас СССР болвоос Манжуур орны эв найрамдлын байдалд ихээхэн аюултай хэмээн зарлан тунхагладаг амуй. Хоёрдугаар интернационалын удирдагч болох Вандервалт хэмээхийн мэдүүлсэн нь “Манжид Манжуурын хүмүүс бараг суудаггүй ба эзэнгүй орон болох тул Орос, Хятад, Япон нар нь эзлэн авахыг тэмцмүй. СССР нь Манжуурыг эзлэхийг оролдохдоон Япон лугаа тэмцэх явдлыг нэгэн хамт үйлдмүй. Фашист нар юуг өгүүлмүй хэмээбээс Хятадын нутгийг булаан авч болох ба СССР нь Манжуур орныг мөн эзлэх эрмэлзлэгтэй хэмээн өгүүлсэн хэрэг болмуй. Хоёрдугаар интернационал болвоос дэлхийн хөрөнгөтний төлөөлөгч мөн социал демократын удирдагч нар нь пролетари нарын сэтгэл бодлогыг гуйвуулан Зөвлөлт Засагт дургүй ба Хятадын хувьсгал лугаа тэмцэх шалтгаануудыг бэлтгэхийг эрмэлзмүй. Эдийн хямралын хөгжсөний улмаас Японы дотоодын улс төрийн байдал түгшүүртэй болжухуй. Японы ажилчин ардын хувьсгалын хөдөлгөөнийг хатуу чанга хэмжээгээр ба хуудаслан алах зэргээр даран сөнөөгдсөөр бүхий боловч энэ хувьсгал нь улмаар өрнөн хөгжиж буй амуй. Тэмцэн буй үйлдвэрчин тариачин нар нь харгис цагдаа лугаа тулалцан дайтмуй. Заримдаан фабрикийг эзлэж түүний тэмцээний халхавч болгон тариачин нар нь газрын эзэд помищикуудын байруудыг эвдэн сүйтгэж газар нутгуудыг булаан эзлэх зэргийн явдлуудыг үлэмжхэн гаргамуй. Эв хамтын нам нь Японы хувьсгалын байгууллагууд лугаа хүчин хавсарч японы ажилчин нарыг дээрэмдэх явдал лугаа тэмцмүй. Эв хамтын нам болвоос ажилчин нарыг зохион байгуулах ба мөн эрх чөлөө олгож чадах хүчин болохыг Японы үйлдвэрчин тариачин нараас дагаж буй болмуй. Цэргийн хүчээр Манжуур орныг эзэлсэн явдал болвоос Гоминдан намаас Хятадын нутгийг бусдад худалдуулан хүчин чанар үгүй болсон байдлыг Хятадын эжилчин нарын өмнө гэрчилэмүй улам давшин буй эдийн хямрал нь Хятадын аж ахуйг туйлын ихээхэнээр эвдэн баймуй. Баячууд помищикийн хүнд дарлагдлын ба эзэрхэг түрэмгий нарын эзэрхэгийн дээр шинэ зовлонт байдлыг учруулсан усны үерийн аюул нэмэгдэжүхүй. Усны үерийн аюул болвоос дарлах мөлжих төлөвийн гарсан үр даруй мөн болой. Японоос цэргийн хүчээр цөмрөн орсон явдал нь энэхүү байдлыг хүнд болгон улмаар гүнзгийрүүлжүхүй. Энэхүү байлдаанаас ангижрах явдал нь ажилчин олон нийтийн хувьсгалын хөдөлгөөнөөр шийдэгдмүй. Эзэрхэг түрэмгий нарын хөдөлгөөн нь олон нийтийн хөдөлгөөнийг гаргах явдлын шалтгаан байдлыг учруулмуй. Баячууд помищикийн холбоог эвдвээс эзэрхэг түрэмгий нарыг хөөн зайлуулж чадах ба эзэрхэг түрэмгий нарыг эсэргүүцэх ба газрын төлөөнөө тэмцэх тэмцээнийг гүйцэтгэвээс баячууд помищикийн диктатур хэмээх хатуу засгийг устгаж чадмуй. Баячууд помищикийн хувьсгалын эсэргүү хүчин нь эзэрхэг түрэмгий нарын эдийн ба улс төрийн байдлыг батлан хамгаалж үл чадахаас эзэрхэг түрэмгий нарыг эсэргүүцэх ба газрыг эзлэн авах хувьсгалуудаас эзэрхэг түрэмгий нар тэсвэрлэн ядаж цэргийн хүчээр илтэд цөмрөн орох болжухуй. Энэхүү явдал нь цааш улам хүчтэй болох ба эзэрхэг түрэмгий нараас Хятад орныг шууд боол болгох бодлогоон мөн хүчтэй болгомуй. Хувьсгалын хөдөлгөөн хөгжин буй ба зөвлөлт хөдөлгөөн нь улмаар өргөтгөн хөгжиж бүхий амуй. Цэргийн эрхэтний цэргүүдийг хатуу чанга цохиж улаан цэрэг нь ялалт амжилахуудыг гүйцэтгэн чадах баймуй. Хятадын Эв Хамт Намын удирдлагаар зөвлөлүүд нь ажилчин нарын хувьсгалын тэмцэлийн зохион байгуулагч нар болмуй. Зөвлөлийн хөдөлгөөний ба улаан цэргийн гүйцэтгэл амжилгууд нь Хятадын ажилчин нийтэд түүний зохих замыг өдөр тутам заамуй. Хятадын эв хамт нам нь эзэрхэг түрэмгий нарыг ба түүний төлөөлөгч Гоминдан намыг эсэргүүцэн тэмцэх явдлыг манлайлан удирдмуй. Хятадын Эв хамтын намаас Японы явуулгыг эсэргүүцэн уриалсан нь “Зөвлөлийн мужуудын ба улаан цэрэг лүгээ Жан Хай Ши нь гуравдугаар байлдахдаан үлэмжхэн цохигджухуй. Зөвлөлийн хөдөлгөөн ба ажилчин тариачны улаан цэрэг нь асар их алхамаар хөгжиж буй Хятад орнод эзэрхэг түрэмгий нараас эзэрхэг явдлыг ба Гоминдан намыг энэхүү улаан цэргийн хүчин нь устгаж чадмуй. Хувьсгалын хөдөлгөөн нь Эв Хамт Намын удирдлагаар хөгжиж ба ургаж буй болохоос гадна Хятадын ажилчин нь олон нийт нь зөвлөлийн ба эзэрхэг түрэмгий нарыг хийгээд феодализмыг эсэргүүцэх хувьсгалын тугийг дээш өргөн явж бүхий амуй. Эзэрхэг түрэмгий нарын


хооронд тэмцэл улмаар хурцдан бүхийн хамтаар пролетари нараас хөрөнгөтөн лүгээ тэмцэх нь нэгэн адил улмаар хурцтаж буй амуй. Пролетари нар нь хувьсгалаар ангижруулахыг эрмэлзмүй. Эзэрхэг түрэмгий нараас шинэ дайныг бэлтгэж буй ба СССР ба Монгол улсад довтлон орох явдлыг мөн бэлтгэж буйгаас гадна найрамдал бүхий байх явдал аюултай амуй. Иймд бүх дэлхийн пролетари нар ширтэн харж байваас зохимуй. (Хэ) 3-р нүүрт. Үнэн – Дугаар 26. (649). 22 оны 1 сарын 31-ны өдөр. https://www.esan.mn/read/17574 Гадаад мэдээ Манжуур нутгийг Япон болгох төлөвлөгөө Японы Асахи хэмээх сонинд Манжуурын тухай бичсэн нь. Манжуур нь Хятад улстай ямар ч харилцаа үгүй тусгай улс болох ёстой. Тусгай улс болсны дараа Япон нь үүнийг баталж найрамдлын ба харилцааны явдлын гэрээнүүдийг салгамуй. Одоо Манжуурын дотор элдэв дээрэмчин нь нилээд олон байх тул дотрын найрамдлын байдлыг бат сахихын тул хүчин чадалтай цагдаа цэрэгтэй байх ёстой. Иймийн тул Манжуурын Засаг нь Японы цагдаа нарыг хөлслөн авбаас зохимуй. Манжуур ба Дотоод Монголын дэвших хөгжихийн тул зам тээллэгийн явдлыг дэлгэрүүлэх нь чухал. Иймийн тул шинэ төмөр замуудыг барих хэрэгтэй. Жишээлбээс, Гирин Хуйрин, Хайлунг, Хайчин, Чанг, Гүнг, Далай, Таунин, Манжуур мэтийн төмөр замуудыг бариваас зохимуй. Эдгээр шинэ төмөр замууд ба Манжуурын өмнөд төмөр замтай хамт Манжуур Японы хамтын захиргаанпдд байваас зохимуй. Түүнээс гадна Японы харьяат нарыг олноор Манжуурт нүүлгэж ирлүүлэх, ялангуяа цэргийн ажилд сурсан этгээдийг нүүлгэх, үйлдвэрийн гаруудад японы ажилчныг авахыг шинэ байгуулагдах Манжуурын Засаг нь гүйцэтгэх амуй. Шинэ Манжуур улс нь өөрийн цэрэггүй байх тул Манжуурын үндсийг хамгаалахын тул Япон цэргүүдийг олшруулах нь чухал амуй. *** Нэг сарын 18-ны мэдээгээр Энэ хоёр сарын 12-ны өдөр тусгай Манжуур Улсыг байгуулмуй. Энэ улсад Мүгдэний хэрэг ба Хэй Лүнг Жианг мужууд ормуй хэмээсэн түүнээс гадна сүүлийн үед Японы цэргүүд нь Дотоод Монголын төв Лиюу хэмээх хотыг авсанаас шинэ улсад Дотоод Монгол ба Хөлөнбуйр (Барга) мужууд багтах нь илтэд болж Ра Хэ мужын захирах Танг Зүй Линг одоо үед Жанг Шиүвэй Лияантай хамт байсан тул энэ муж нь Шинэ Манжуур улсад одоо багтаж орох нь мэдэгдээгүй амуй. *** Мүгдэн хотын мэдээгээр Жанг Хииг Дүнг хотын дэогэд Дотоод Монголын феодлуудын хурал болж тэр хуралд тогтоосон нь бүрэн эрхтэй тусгай Манжуур Улсыг байгуулах явдалд оролцох хэмээсэн амуй. *** Одоо үед Манжуурын дотор байгаа Японы цэргүүдийн тоо нь 100 мянга тухай цэрэг болжээ. Энэ 1932 оны эхний 3 сарын дотор Манжуурын дотор байгаа цэргүүдийн зардалд Японы засгийн газраас 20 сая 907 мянган иен олгосон хэмээжүхүй. Үнэн – Дугаар 29. (652) – 3 нүүрт. 22 оны 2 сарын 3-ны өдөр. https://www.esan.mn/read/17577 Гадаад мэдээ Японы эзэрхэгүүд нь Шанхай хотноо олон түмэн Хятадын ардыг алж хядаж байна 2 сарын 3-ны мэдээгээр Японы эзэлсэн Шанхай хотын хороонуудаас Хятад ард зэрэг олноор зугтаж байна. японы цэргүүд нь ихгүй буугаар буудаж агаарын онгоцноос тэсэрдэг бөмбөгийг хаяж гэр байшингуудыг галдаж түүнийг унтраахад саад хийж байна. японы цэргүүд нь байшингийн ардыг буудаж ямар ч гэмгүй хүмүүсүүдийг олон алсан хэмээмүй. Японы алсан хүмүүс нь 600 тухай, шархдуулсан хүмүүс нь 400 тухай амуй. Японы усан цэргүүд Хятадын Читоу хэмээх хотноо ирж Хятадын цэргүүдтэй дайн хийж байна хэмээжүхүй. Үнэн – Дугаар 30. (653) – 3 нүүрт. 22 оны 2 сарын 5-ны өдөр.


https://www.esan.mn/read/17578 Гадаад мэдээ Японы эзэрхэгүүд Хятадыг довтлон эзэлж байна Шанхай хотноо одоо хүртэл Японы цэргүүд ба Хятад цэргүүдийн хооронд дайн болж байна. Их бууны сумаар Үйшинг хэмээх газар ба төмөр замын өртөөг цөм эвдсэн хэмээмүй. Хотын дотор гудамжуудад алагдсан хүмүүс нь олон байна хэмээжүхүй. *** Хятадын Тянжин жин ба Данхуо хотуудад дайн байдалыг тогтоосон хэмээмүй *** Хятадын Шанхай Нанжин хотуудын дэргэд Японы 40 тухай их усан цэргийн онгоцнууд байна хэмээжүхүй. Үнэн – Дугаар 33. (656) – 6 нүүрт. 22 оны 2 сарын 9-ны өдөр. https://www.esan.mn/read/17583 Гадаад мэдээ Японы эзэрхэгүүд Хятадыг дайны хүчээр эзэн болж Японы цэргүүд нь Бинг Хэйна мужийн цэргүүдтэй дайн хийж Харбин хотноо орж ирвэй хэмээжүхүй. *** Энэ сарын 5-ны өдөр Хятадын Үсүнг хэмээх далайн дэргэд байгаа хэрмийг Японы усан цэргийн их онгоцнууд ба агаарын онгоцоор 5 цагийн дотор буудаж бүрмөсөн эвдсэн хэмээмүй. *** Шанхай хотноо Япон, Хятад хоёр цэргүүдийн хооронд дайн болж байна. Шанхайн нэгэн салаа болох Чипай хэмээх хотноо Японы цэргүүд их буугаар олон фабрикын ба энгийн хүмүүсийн байшингуудыг эвдээд 20 гаруй газар галдсан хэмээмүйы. *** Шанхай хотноо буй Японы усан цэргүүдэд туслахын тул Японоос 1 дивиз явган цэргийг явуулсан бөгөөд түүний заримууд нь Шанхай хотноо иржихүй хэмээмүй. *** Японы Нийгмийн Бөөрөнхий намын төв хорооноос одоо болох тус намын хуралд зориулсан тунхаг бичгийг зарлаж тэр бичигт Манай нам нь Засгийн газраас Хятадын дтор явуулан байгаа бүх явуулгыг бүрмөсөн зөвшөөрч Хятад улсыг эзлэн авахад бүх хүчээр тусламуй хэмээсэн амуй. *** Японы усан цэргийн онгоцнууд их үгүй буугаар Хятадын Нанжин хотыг буудаж байна. Нанжин хотноо сууж байгаа Хятадын харьяат нар хотоос зугтаж байна хэмээмүй. Үнэн – Дугаар 34. (657) – 4 нүүрт. 22 оны 2 сарын 10-ны өдөр. https://www.esan.mn/read/17584 Хятадын хувьсгалын өрнөлт Шанхай хотноо 1 сарын 23-ны өдрийн мэдээгээр Хятадын Шанхай хотоос 30 мил газарт байсан Нанжины 2 мянган цэрэг бүрмөсөн улаан цэргийн талд орсон хэмээмүй. Үнэн – Дугаар 37. (660) – 3 нүүрт. 22 оны 2 сарын 13-ны өдөр. https://www.esan.mn/read/17587 Гадаад мэдээ Японы довтолгооны урдаас эсэргүүцэх явдал Шанхай хотын мэдээгээр Хятадын Шанхай хотын боловсрол соёлын байгууллагууд нь бүх дэлхийн үйлдвэрчин ба хувьсгалын соёл боловсролын байгууллагуудад эзэрхэгүүд нь Шанхай хотноо нэлээд олон үйлдвэрийн газруудыг соёл, боловсролын байгууллага ба олон хүний сууж байгаа гудамжуудыг эвдсэн


амуй. Японы тэсэрдэг бөмбөгт дайрагдаж хэдэн 10 мянган Хятадын харьяат нар амь биеэ алдсан амуй. Хятад улсыг хувируулахын их эзэрхэг дайн ойртож байна. Иймийн тул Хятадын дарлагдсан олон түмэн ардуудад бүхий тусламж үзүүлэгтүн. Одоо ойртон байгаа их эзэрхэгийн дайныг бүх дэлхийн хувьсгалын дайн болгоё хэмээжүхүй. Үнэн – Дугаар 39. (652) – 3 нүүрт. 22 оны 2 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/read/17589 Нанжины Засаг нь Японд хятадыг худалдахаар оролдож байна Одоо Японы цэргүүдтэй хатуу дайчлан байгаа Хятадын Гоминданы 19 дүгээр армийн цэрэгт туслахаар Нанжины Засаг нь 8 нисэх онгоцуудыг явуулсан бөгөөд одоо тэдгээр онгоцыг буулгаж авсан хэмээмүй. Энэ явдал нь Нанжины Засгаас Японы өмнөөс эсэргүүцэхгүй байсны нэгэн баталгаа амуй. Нанжингийн Засаг ба Хятадын хөрөнгөтөн нь ямар ч утгаар Японтой хэлэлцэж хэдэн цэргийг Шанхай хотоос 25 ба 30 мили газар гаргахыг зөвшөөрч Хятадын цэргүүд нь үүнийг зөвшөөрөхгүй харин Японы цэргүүд тулалдмуй хэмээмүй. Үнэн – Дугаар 42. (655) – 6 нүүр. 22 оны 2 сарын 19-ны өдөр. https://www.esan.mn/read/17593 Хятад орноо буй гадаадын цэргийн хүчний тоо Энэ сарын 17-ны мэдээгээр Одоо Хятадын Шанхай хотноо буй гадаадын хөрөнгөтний цэргийн хүчийг байцааваас Англиас 25 их усан цэргийн онгоц ба 15 усан доор явдаг цэргийн онгоцууд баймуй. Японоос 85 усан цэргийн онгоц ба 260 нисэх онгоцууд баймуй. Францаас 2 их цэргийн онгоц баймуй хэмээжүхүй. Япон Хятад хоёрын хоорондын дайн улам ойртож байна Энэ сарын 17-ны мэдээгээр 2 сарын 15 ба 16-ны өдөр Японоос олон шинэ цэргүүд Шанхай иржүхүй. Японы эзэрхэгүүд Нанжин хотыг дайны байдалд бэлтгэж их үгүй буунуудыг тавьж байгаа хэмээжүхүй. Нанжин хотноо худалдааны явдал ба ажил бүгд цөмөөр зогссон хэмээмүй. Хандунг хотоос нэгэн бүлэг нисэх онгоцууд Шанхайд ирвэй хэмээжүхүй. Дотоод Монголын феодалууд нь Японтой холбоо байгуулж байна Дотоод Монголын феодалуудын төлөөлөгч Фэн Ванг Чиг хэмээх Манжуурын дотор байгаа Японы цэргүүдийн жанжин Хунжоуд Дотоод Монгол ба Япон хоёр хоорондоон холбоо байгуулья хэмээн дурдсан хэмээжүхүй. Үнэн – Дугаар 43. (656) – 4 нүүр. 22 оны 2 сарын 20-ны өдөр. https://www.esan.mn/read/17594 Гадаад мэдээ Японы эзэрхэгүүд нь Манжуурыг Хятадаас таслаж өөрийн колони болгож байна 2 сарын хорины өдрөө Мүгдэн хотын мэдээгээр Мүгдэн хотод тусгай Манжуур Монгол улсыг байгуулахын хурал болж Бүрэн Эрхэт Тусгай Манжуур Монгол улсыг байгуулсныг тунхаг бичиг гаргавай. Улсын засаг хэмээн тусгай хороо байгуулсан үүний тэргүүлэгч Занг Жинг Хүй хэмээмүй. Энэ хороо нь Нанжины Засагтай харилцаа найрамдлыг тасалсан хэмээн тунхагласан амуй. Японы Улсын засаг захиргааны газруудыг байгуулсан ба Ерөнхий сайдад Чанг Ши хэмээхийг томилсон. Одоо дараа нь Чан Чунг хот дахин хуралдаж Засгийн Газрыг согох ба улсын үндсэн хуулийг батлах хэмээмүй. Энэ тунхаг бичгийг Япон цэргийн Штабын удирдагч нартай хамт хуралдсаны сүүлээр нийтлэсэн хэмээмүй. *** Дотоод Монголын их мужийн засгийн төлөөлөгч нь өөрийн мужийг шинэ байгуулсан Манжуур Монгол улсад оруулахыг зөвшөөрсөн хэмээмүй.


Үнэн – Дугаар 46. (659) – 4 нүүрт. 22 оны 2 сарын 24-ны өдөр. https://www.esan.mn/read/17598 Гадаад мэдээ Японы довтолгоо нь Хятадын дотор үндэсний хөдөлгөөн гаргаж байна 3 сарын 1-ний Шанхай хотын мэдээгээр Шиян Чин Лүн нь гадаадын сонин сурвалжлагчид хэлсэн нь Хятадыг Японоос довтлон дайчлах нь Хятадын дотор үндэс угсааны хөдөлгөөнийг гаргаж байна. Энэ хөдөлгөөн нь бүх Хятадын дотор хол холын зах хязгаар газруудад дэлгэрч байна. Энэ нь шийдвэрлэх хүч мөн амуй. Нанжины засаг нь Хантуны цэргүүдэд хүчин туслах үгүй баймуй хэмээмүй. Үнэн – Дугаар 58. (671) – 2 нүүрт. 22 оны 3 сарын 10-ны өдөр. https://www.esan.mn/read/17623 Гадаадын мэдээ Хятадын Зөвлөлт Улсын үндсэн хуулийн гол зүйлүүд 1931 оны 11 сарын 7-ны өдөр Хятадын Зөвлөлт улсын Зөвлөлүүдийн анхдугаар хурлаар баталсан Хятадын Зөвлөлт улсын Зөвлөлүүдийн анхдугаар хурлаас хятадын олон түмэн ажилчин ард ба бүх дэлхийн олон түмэнд Хятадын Зөвлөлт улсын үндсэн хуулийн гол зүйлүүдийг тунхаглан зарлаж энэ үндсэн хуулийг бүх Хятадын дотор биелүүлэн гүйцэтгэх нь бид нарын үндсэн үүрэг мөн амуй. Одоо байгаа Зөвлөлт нутгуудад энэ үндсэн хуулийг биелүүлэн гүйцэтгэж байна. бүх Хятадын дотор бүх дэлхийн эзэрхэгүүд ба Гоминдан намын дарлалтыг устгасны хойно ба бүх Хятадын Зөвлөлт засагт Бүгд Найрамдах Улсыг байгуулсны хойно энэхүү үндсэн хуулийг цөм биелүүлэн гүйцэтгэх амуй хэмээн тус хурлаас тогтоовой. Бүх Хятадын олон түмэн ажилчин тариачин ардуудад зөвлөлүүдийн анхдугаар хурлаас уриалах нь Хятадын Зөвлөлт Улсын Түр Засгийн удирдлагаар энэ үндсэн хуулийг биелүүлэн гүйцэтгэхийг дэмжимүй. 1.Хятадын Зөвлөлт Улсын зорилго нь Хятадын Зөвлөлт нутгуудад үйлдвэрчин тариачны нийтийн дарангуйлан захирах засаг байгуулан бэхжүүлэх, энэ дарангуйлан захирах засгийн зорилго нь феодалын түрэмгийллийг устгаж, гадаадын эзэрхэгүүдээс Хятадыг дарлахыг устгах бүх улсыг хамтруулан нэгтгэхийг феодал хөрөнгийн дэвшилттэй хязгаарлан хавчих улсын аж ахуйг дэлгэрүүлэхээр байгуулах, үйлдвэрчний ангийн суртал материал боловсруулга ба бэлтгүүлэх олон түмэн тариачныг үйлдвэрчний ангийн хүрээлэнд эвлэлдүүлж үйлдвэрчний дарангуйлан захирах засгийг байгуулахыг зорих. 2.Хятадын Зөвлөлт Засаг нь үйлдвэрчин ба тариачны нийтийн дарангуйлан захирах засаг мөн амуй. Зөвлөлийн нутгуудын дотор бүхий эрх нь үйлдвэрчин улаан цэрэг, тариачин ба ажилчин олон ардын гарт баймуй. Бүх олон үйлдвэрчин, тариачин, улаан цэрэг ба ажилчин ардуудад Зөвлөлт Засаг нь сонгох сонгогдох эрх ба улс төрийн эрх чөлөө олгомуй. Хөрөнгөтөн, помищик харгис цэргийн эрхтэн хувьсгалын эсэргүү түшмэд ноёд нударган баячууд, лам нарууд ба бусдыг дарлах ба хувьсгалын эсэргүү этгээд нь сонгох, сонгогдох эрх үгүй ба засгийн байгуулалтад ажил хийх эрх үгүй, улс төрийн эрх чөлөө эдлэх эрх үгүй баймуй. 3.Хятадын Зөвлөлт Улсын Засгийн дээд байгууллага нь бүх Хятадын үйлдвэрчин тариачин ба улаан цэргийн зөвлөлт төлөөлөгчдийн хурал мөн амуй. Хурлын завсарт дээд байгууллага нь Бүх Хятадын Төр гүйцэтгэх хороо баймуй. Үүнд ардын комиссуудын зөвлөл захирагдмуй. Энэ ардын комиссуудын зөвлөлийн зорилго нь засаг захиргааны бүх хэргийг явуулах хууль заавруудыг зохион гаргах амуй. Төгсөөгүй Үнэн – Дугаар 68. (681) – 4-р нүүрт. 22 оны 3 сарын 22-ны өдөр. https://www.esan.mn/read/17645 Гадаад мэдээ


Хятад Японы дайны сонин 3 сарын 8-ны мэдээгээр Японы цэргүүд нь Үссүн Нанжингийн хоорондын нутаг болох Хөү Нанг Ду хэмээх газрыг эзлээд энэ газруудад байна. өдөр бүр Японы нисэх онгоцууд нь Шүөшүө хэмээх хот дээрээс тэсэрдэг бөмбөг хаяж их хорлож байна. шанхай Үссүнг хотуудад 13 мянган шинэ японы цэргүүд ирвэй хэмээжүхүй. Япон Хятадын байлдааны сонин Сүүлийн мэдээгээр Хятадын цэргүүд нь Японы цэргүүдтэй их хатуу дайчлалдаж байна. японы цэргүүд нь их үгүй буу ба тэсэрдэг бөмбөгөөр Хятадын гэр байшинуудыг бүгдийг галдан хэдэн олон энгийн ардыг алсан хэмээмүй. Японы цэргүүд нь зэвсэгтэй байсан хятадыг дараа нь буудан алж байна. японы цэргүүдийн эвдсэн хятадын соёл боловсролын гэр байшингуудын үнэ 25 сая доллар тухайн болсон. Хятадын цэргүүдээс Японы цэргүүдийн урдаас хатуу эсэргүүцсэн байснаас бүх улсын дотор Японы урдаас эсэргүүцэх хөдөлгөөн нь их дэлгэрч байна. японы барааг худалдан авахгүй ба галд шатааж байна хэмээжүхүй. Японы цэргүүдтэй дайчилж байсан Хятадын 19 дүгээр армийн Хандунгийн цэргийн жанжнаас хэлсэн нь Шанхай хотыг хамгаалан дайчлах нь бүх Хятад улсын амийг хамгаалсан тэмцэл мөн. Хятадын цэргүүд нь япон мэт эмэгтэй хүүхэдтэй тэмцэн байна. Үгүй. Энэхүү тэмцэл нь их удаан болмуй хэмээжүхүй. Шанхай хотын байдал нь их түгшүүртэй байна 3 сарын 10-ны мэдээгээр Японоос шинэ цэргийн хүч нь Шанхай хотноо үргэлж ирж дахин дайны явдлыг их дэлгэрэнгүйгээр эхлэхийг завдаж байна хэмээжүхүй. Хятадын Засгийн газрын гишүүн нь өөрчлөгдвэй 3 сарын 10-ны мэдээгээр Чан Хай Ши нь үндэсний зөвлөлийн дарга ба бүх цэргийн жанжинд томилогдвой. Засгийн газрын гишүүнд Жани Ший Шин, Фан Зүй Шинг, Жан Шиүвай Лиянг наруудтай томиловой. Нанжингийн засаг нь өөрийн нийслэлийг Нанжинаас Шан Фу хэмээх хотноо нээхийн тул тусгай комисс томилсон хэмээмүй. Үнэн – Дугаар 72. (685) – 6-р нүүрт. 22 оны 3 сарын 26-ны өдөр. https://www.esan.mn/read/17652 Гадаад мэдээ Нанжины засаг нь Японы эзэрхэгүүдэд өөрийн улсыг худалдаж байна 3 сарын 25-ны мэдээгээр Хятад Японы хоорондын дайныг устгах хурлыг Шанхай хотноо нээгдвэй. Энэ хурлаас үндсэн 3 зүйлийг баталсан хэмээмүй. 1. Хятадын цэргүүд нь одоо байга газруудад баймуй. 2. Японы цэргүүдийг тусгай төлөвлөгөө зохиож гэдрэг татаж авмуй. 3. Хятад, Япон, Америк, Англи, Франц, Итали улсуудын элчний ба цэргийн эрх баригчдаас тусгай комисс байгуулж энэ зүйлүүдийг гүйцэтгэхийг хянаж баймуй хэмээжүхүй. Хятадын хэвлэл нь энэ зүйлийг буруушаан Хятад улсыг доромжилсон явдал амуй хэмээн бичиж байна. Хятад улсын бүрэн эрхийг доромжилсон зүйлүүдийг Нанжингийн Засгаас зөвшөөрснийг эсэргүүцэн Хятадын 19 дүгээр армийн төлөөлөгч нар хурлаас буцсан хэмээжүхүй. Хятадын хэвлэлүүдийн бичих нь Шанхай хот нь үнэхээрийн хятадын нутаг бөгөөд хятадаас өөрийн цэргийг Шанхай хотноо суух эсэх нь Хятадын эрх мөн амуй. Ямар ч гадаадын улс энэ эрхийг эзлэх эрхгүй амуй. Япон цэргүүдийг Хятадаас бүрмөсөн гаргаваас зохимуй хэмээжүхүй. Үнэн – Дугаар 75. (688) – 5 нүүр. 22 оны 3 сарын 30-ны өдөр. https://www.esan.mn/read/17677 Гадаад мэдээ Нанжины засгаас Японы эзэрхэгтэй гэрээ салгахыг зөвшөөрвэй


3 сарын 30-ны мэдээгээр Нанжины Засаг нь Японтой дайны байдлыг зогсоохын гэрээ салгахыг зөвшөөрсний үндсэн зүйлүүд нь шинэ гэрээ салгах хүртэл Хятадын цэргүүд одоо байгаа газруудад баймуй. 2. Японы цэргүүд нь Шанхай хотын гадаадын этгээдийг суусан газарт суух ба одоо Японы цэргүүд их олон байх тул хуучин байсан газруудад багтах үгүй тул Японы цэргийн эрх баригчдын заасан газруудад суулгамуй. 3. Энэхүү гэрээг биелүүлэн гүйцэтгэхийг хянаж үзэхийн тул Хятад, Япон, Англи, Америк, Франц улсуудаас томилсон комиссыг байгуулмуй.. цэргийг хамгаалах газар нутгуудын байдлыг хамгаалах сахихын тул, тусгай цагдаагийн корпус цэргийг гадаадын цэргийн дарга нарын захиргааны дотор байгуулахыг Хятадын Засгаас зөвшөөрвэй хэмээжүхүй. Хятадын дотор Японы эзэрхэгүүдийн урдаас эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж байна 3 сарын 30-ны мэдээгээр гадаадын сонин мэдээнд Шанхай хотноо Японы урдаас эсэргүүцэх бүлгэмүүд нь өөрийн ажлыг дахин дэлгэрүүлж, хотын пүүс наймааны газруудад тус бүлгэмийн гишүүдийг явуулж, хэрвээ Японы бараа худалдваас тэдгээрүүдийг хураажухай хэмээн наймаачдад хэлсэн хэмээжүхүй. Найрамдлын хурал дээр Японы хүсэх зүйлийг бармттай болгохын тул Японы бараа худалдан авахгүй явдлыг улам дэлгэрүүлж буй ба үүний урдаас эсэргүүцэхийн тул энэ мэтийн үгийг Японы этгээд нар тархааж байна хэмээжүхүй. Үнэн – Дугаар 79. (692) – 4 нүүр. 22 оны 4 сарын 3-ны өдөр. https://www.esan.mn/read/17691 Гадаад мэдээ Хятадын зүүн төмөр замын үйлдвэрчин албан хаагчид майн нэгнийг өргөнөөр өнгөрүүлвэй 5 сарын 5-ны мэдээгээр Харбин хотноо ба бүхий төмөр замын хүлэгт майн нэгний хурлууд болж хэдэн мянган хүмүүн хуралдсан амуй. Эдгээр хурлуудын төлөвлөгөө програмыг нутгийн захиргааны газруудаас зөвшөөрөл авч хуралдуулсан хэмээмүй. Төмөр замын дээр ажил хийж байгаа СССР-ийн харьяат нараас СССР-ийн засгийн газар явуулсан баярын утсуудад СССР-ийг хорлох явдал их олширох дайны аюул ихдэж байна. СССР-ийн эв найрамдлын бодлогыг хамгаалахыг бэлхнээ баймуй хэмээн тэмдэглэбэй хэмээжүхүй. Үнэн – Дугаар 108. (721) – 2-р нүүрт. 22 оны 5 сарын 11-ны өдөр. https://www.esan.mn/read/17944 Хятадын Эв Хамт Намын төв хорооны нөхөр Зүнг Жин Лайд Монгол Ардын Хувьсгалт Нам Эвлэлийн Төв хороодын төлөөлөгчид, олон нийтийн төвийн байгууллагуудын төлөөлөгчид, Аж үйлдвэр, Улаан цэргийн төлөөлөгчдийн хамтран хуралдсан майн нэгний хурлаас гадаадын эзэрхэг түрэмгий ба дотоодын газрын эзэд, баячууд, цэргийн эрхтэн Гоминдан зэрэг этгээд лүгээ хэлбэрэлтгүй тэмцэн байлдаж хэд хэдэн мужуудад Зөвлөлт Засгаар дийлүүлж түүний дэвсгэрт оршсон олон сая тариачин ажилчин ард түмэнд эрх чөлөөг олгож тэдгээрээр биеэн хүрээлүүлж чадсан Хятадын хувьсгалын байгуулагч ба хамгаалагч болох Хятадын Эв Хамтын Нам ба түүний хамгаалагч улаан цэрэгт хувьсгалын журмаар майн нэгний халуун баярыг хүргэе. Коминтерн мандтугай, Хятадын хувьсгал мандтугай, Эзэрхэг түрэмгийн шинэ дайны аюулыг хамтаар эсэргүүцье. Японы харгис саварыг хэмх цохьё, Хятадын улаан цэрэг мандтугай. Хурлын тэргүүлэгчид Үнэн – Дугаар 109. (722) – 2-р нүүрт. 22 оны 5 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/17947


Гадаадын байдал Хятадын дотор Нанжины Засгийг шууд эсэргүүцэх явдал дэлгэрч байна 5 сарын 6-ны мэдээгээр Нанжингийн Засгаас Японы эзэрхэгүүдтэй эв найрамдлын гэрээг салгасанд эсэргүүцэж Хятадын нутгийн захиргаанууд Нанжингийн засагт утас явуулахыг завдан баймуй. Энэ гэрээ нь Хятадын үндсэн эрхэд хохиролтой амуй. Энэ гэрээ дотор Японы цэргүүдийг Хятадаас гаргах хугацаагүй хэмээн энэ утсанд тэмдэглэвэй. Үнэн – Дугаар 109. (722) – 3-р нүүрт. 22 оны 5 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/17947 Монгол улсын 23 он буюу 1933 оны дугаарууд Гадаадын мэдээ Хятадын баруун хязгаарын Инг Жияинг мужид хөдөлгөөн гарч байна 1 сарын 17-ны мэдээгээр Хятадын баруун хязгаар Инг Жияин мужийн Дөрпин хэмээх газарт мүссилманы хөдөлгөөн гарч буй. Эд нар нь буу зэвсэг сайнтай амуй. Одоо Үрэмч хотноо хөдөлж баймуй. Эдгээр хөдөлгөөний этгээд нар нь хагас жирийн монгол ба Төвд, Энэтхэгийн хязгаарын дэргэд дэхь мүссилман нартай холбоотой баймуй хэмээжүхүй. Энэхүү хөдөлгөөн нь Төвдийн цэргүүд нь Хятадын Шиу Чүван мужийг довтолсоноос гарсан амуй. Энэ хөдөлгөөнийг эзэрхэг улсууд нь өөрийн хэрэгт ашиглахыг оролдож Манжуур Улс зэргийн улсыг Инг Жияин мужид байгуулахыг хүсч баймуй. Ялангуяа сүүлийн үед Английн эзэрхэгүүд нь энэ хөдөлгөөнийг тарж байсан нутгуудад элдэв шинжлэх экспедиц хэмээх этгээд нарыг олноор явуулж байсан хэмээмүй. Үнэн – №6 (878) – 3-р нүүрт. 23 оны 1 сарын 18-ны өдөр. https://www.esan.mn/read/18076 Гадаадын мэдээ Японы эзэрхэгүүд Дотоод Монголын нутаг болох Жихэ мужийг эзэмдэн авч байна Энэ нэгэн сарын 26-ны мэдээгээр Японы цэргүүд нь Жихэ мужийн хязгаарын Чинг Ой хэмээх хотыг эзлэн авбай. Жихэ мужийн хойт хязгаарт байсан 7 мянган Хятад цэргүүдийг Японы цэргийн агаарын онгоцууд нь тэсрэх бөмбөгөөр довтлон дайтвай хэмээжүхүй. Үнэн – №8 (880) – 2-р нүүрт. 23 оны 1 сарын 31-ны өдөр. https://www.esan.mn/read/18093 Зарлал Шинжлэх ухааны хүрээлэнгийн газрын ажилчин иргэн Ку Ванг Хэү хэмээхээс хувийн бие хамгаалах бичгийг гээгдүүлсэнийг хүчин үгүй болгоё. Иргэн Зоу Мин Жий, Хэнэ Та Зүнг нараас хувийн бие хамгаалах бичгийг нэгэн хамт алдсаныг хүчин үгүй болгоё. Үнэн – №8 (880) – 4-р нүүрт. 23 оны 1 сарын 31-ны өдөр. https://www.esan.mn/read/18093 Дотоод монголын байлдааны чимээ 1 сарын 31-ний мэдээгээр Мөн энэ сарын 23-ны өдөр Японы цэргийн агаарын онгоцууд Дотоод Монголын Жихэ мужийн Хайлу хэмээх хотыг дээрээс тэсэрдэг бөмбөгөөр дайтвай. Сүүлийн 10 хоногийн дотор энэ хотыг 5 дахин бөмбөгдсөн хэмээжүхүй. Үнэн – №9 (881) – 2-р нүүр. 23 оны 2 сарын 4-ны өдөр. https://www.esan.mn/read/18097


Гадаад мэдээ Хятадын хувьсгалч нөхдийг баривай Өнгөрсөн нэг сарын 17-ны Хятадын мэдээгээр Тяан Жин хотноо мөн сарын 14-ны өдөр Хятадын үйлдвэрчний эвлэлийн дарга нэгэн хувьсгалч нөхөр Кө Эн Пин хэмээгчийг Гоминдан Намын этгээдээс баривчилж Нанжины Засгийн газраа тушаавай. Үүнд бүх дэлхийн олон хувьсгалч эвлэлүүдээс энэ нөхрийг члөөлөх тухай Нанжины Засгийн Газраа их олон утас мэдээллүүдийг явуулав хэмээжүхүй. Үнэн – №10 (882) – 2-р нүүрт. 23 оны 2 сарын 8-ны өдөр. https://www.esan.mn/read/18102 Гадаадын мэдээ Японы эзэрхэгүүд нь Дотоод Монголын Жихэ мужийг булаан авах бэлтгэлтийг гүйцээж буй 2 сарын 21-ний мэдээгээр Жихэ мужийн байдал нь их түгшүүртэй баймуй. Япон нь төмөр замаар Жихэ мужийн хязгаарт их буу ба цэргүүдийг олноор бэлтгэж баймуй. Японы цэргийн агаарын онгоцууд үргэлж агаарын тагнуул хийж баймуй. Мүгдэний төмөр замаар Японы цэргүүд их олноор байлдааны газарт ирж буй Жихэ мужийг эзлэх байлдаан нь цагаан хэрмийн дэргэд болмуй Японы цэргийн эрх баригчдын хэлэх нь Жихэ мужийг эзлэхийн байлдаан нь энэ хоёр сарын сүүлээр эхэлжэ үндсэн байлдаан нь Хятадын Цагаан хэрэмийн дэргэд болмуй хэмээжүхүй. Үнэн – №14 (886) – 2-р нүүрт. 23 оны 2 сарын 25-ны өдөр. https://www.esan.mn/read/18129 Гадаадын мэдээ Хятадын зүүн хязгаарын төмөр замын байдал түгшүүртэй болж байна 3 сарын 2-ны мэдээгээр сүүлийн үед зэвсэг бүхий Хятадын дээрэмчин цэргүүд нь тус төмөр замын зүүн хязгаарын станц буудал ба суурин газруудыг дайтан дээрэмдэж баймуй. Эдгээр газруудад Японы цэрэг байвч энэ дээрэмчнийг ямар ч хориглох үгүй баймуй. Тус замын эрхлэгчдээс Манжуурын Засгийн Газар ба Японы цэргийн эрх баригчдад зохих хэмжээ авахыг хэдэн удаа сануулсан авч тэд нараас ямар ч арга хэмжээ авсан үгүй амуй. Нутгуудад дээрэмчин цэргүүд нь Манжуур Японы эрх баригчидтай холбоо найрамдалтай байсан нь тодорхой баримттай баймуй хэмээжүхүй. Үнэн – №16 (888) – 4-р нүүрт. 23 оны 3 сарын 6-ны өдөр. https://www.esan.mn/read/18134 Гадаадын мэдээ Японы цэргүүд Жикэ мужийн нийслэл хотыг эзлэвэй 3 сарын 20-ны мэдээгээр Япон ба Манжуур улсын цэргүүд Дотоод Монголын Жикэ мужийн нийслэл Чандай хэмээх хотыг эзлэн авав. Хятадын цэрэг цааш ухарч баймуй хэмээжүхүй. Үнэн – №18 (890) – 3-р нүүр. 23 оны 3 сарын 14-ны өдөр. https://www.esan.mn/read/18139 Гадаад мэдээ Японы цэргүүдийн довтолгоон 3 сарын 15-ны мэдээгээр Японы цэргүүд Хятадын зэв хэрэмийн Хөү Бай Хөү хэмээх үүдийг эзлэн авбай хэмээжүхүй. Хойт Хятадын цэргийн жанжин Зинг Суй Лий Жан нь өөрийн тушаалаас чөлөө гуйсаныг Нанжины Засгийн Газраа хүлээж, Чиан Хай Ши өөрөө энэ Японы өмнөөс тэмцэх цэргүүдийг шууд удирдмуй хэмээжүхүй. Үнэн – №19 (891) – 4-р нүүрт.


23 оны 3 сарын 18-ны өдөр. https://www.esan.mn/read/18141 Гадаад мэдээ Япон Хятадын байлдаан 3 сарын 20-ны мэдээгээр Шия Бин Хву хэмээх газарт их байлдаан болж баймуй. Хятадын цэргүүд нь Япон цэргүүдийн байсан газрыг эзлэн хвххд 24 их буу, 3 танк тэрэг, 5000 винтов буу зэргүүдийг булаан авбай хэмээжүхүй. Үнэн – №20 (892) – 1-р нүүрт. 23 оны 3 сарын 22-ны өдөр. https://www.esan.mn/read/18143 Гадаад мэдээ Дотоод Монголын байдал түгшүүртэй болж байна 4 сарын 1-ны мэдээгээр Хятадын сонинуудад бичих нь одоо Японы цэргүүд нь Дотоод Монголын Цахар нутгийн Толон нуур хэмээх газраа Японы цэргийн ойртон буй учраас тэр нутгийн байдал түгшүүртэй болж буй. Японы этгээдийн дотор Манжуур Улсын маягаар тусгай Монгол улс байгуулахыг оролдож буй үүнд Дотоод Монголын нутгуудыг оруулах хэмээн бодож буй хэмээжүхүй. Үнэн – №25 (897) – 4-р нүүрт. 23 оны 4 сарын 11-ны өдөр. https://www.esan.mn/read/18151 Гадаад мэдээ Япон Хятадын гэрээ 6 сарын 7-ны мэдээгээр энэ өнгөрсөн 5 сарын 31-ний өдөр Япон, Хятад хоёрын хоорондын байлдааныг зогсоохын гэрээ салгавай. Энэ гэрээний ёсоор 13 мянган дөрвөлжин километр нутагт ямар ч цэргийг байлгах үгүй бөгөөд Японы этгээд нь Хятадын Хэбэй мужж ба Хаалга, Бээжин, Бээжин Тяньжин зэргийн төмөр замуудыг өөрийн хэмжээ доор авбай. Мөн гэрээний ёсоор Япон цэргүүд нь Хятадын их цагаан хэрэм хүртэл одоо ухрах үгүй. Энэ нь Японы үзэмжээр болмуй хэмээжүхүй. Үнэн – №40 (912) – 2-р нүүрт. 23 оны 6 сарын 10-ны өдөр. https://www.esan.mn/read/18239 Гадаад мэдээ Хятадын харгисууд өөрийн нутгийг Японд худалдсаны баримт 6 сарын 12-ны мэдээгээр Япон Хятад хоёрын хоорондын дайн байлдааныг зогсоохын гэрээ салгаснаас гадна нууц гэрээ салгасан амуй. Тэр нээц гэрээний ёсоор Хятад улс нь Манжуур улсыг одоогийн хил хязгаараар тусгай улс болсныг ёсоор хүлээн батлах. Хятадын бүх усан замын байдал газруудыг Японы онгоцуудад нээн өгөх, түүнээс гадна Цахар, Сүй Иүй Жан мужуудыг хамгаалахын тул Японоос цэргүүдийг эрхтэй хэмээжүхүй. Хятадын зүүн төмөр замын байдал улам түгшүүртэй болж байна 6 сарын 12-ны мэдээгээр өнгөрсөн 5 сарын 31-ны өдөр Хятадын зүүн төмөр замын алс зүүн хязгаарын Погрничнай хэмээх буудлын газар Манжуур улсын атриад мөн Манжуурын замын Харилцааны яамны албан хаагч Япон этгээд тэргүүлэн ирж СССР-ийн Уссурийн төмөр замтай шууд харилцааг зогсоож погрничнай хэмээх буудлын газрын даргаас замын бүх түлхүүрүүдийг хураан авсан бөгөөд галт тэрэгний явах замыг эвдсэн амуй. Үүнд СССР-ийн Засгийн Газараас Японы Засгийн Газар хатуу эсэргүүцэл явуулсан хэмээжүхүй. Үнэн – №42 (914) – 2-р нүүрт. 23 оны 6 сарын 17-ны өдөр. https://www.esan.mn/read/18246


Сайшаалтай тусламжийг үзүүлвэй Чанартайгаар цаашид биелүүлэхийг тэмдэглэе .... 3. Хятад ажилчдын клубээс 5 ханатай гэрийн хаалга 6-г тувтан шинээр, мөн 24 хүний орны хөл банзыг мөн шинээр, мэн дэлгэх эвхмэл вандан 6-г мөн шинээр, нугас бүхий асрын багана 18-ийг мөн шинээр ямар үнэ хөлс үгүйгээр үйлдэж тусалсан. Үүний зохих үнийг бодвоос бүгд үнэ 323 төгрөг болжухуй. Үнэн – №44 (916) – 4-р нүүрт. 23 оны 6 сарын 24-ны өдөр. https://www.esan.mn/read/18252 Гадаад мэдээ Хятадыг боолчлох төлөвлөгөө СССР “Үнэн” сонинд Хятадыг боолчлох төлөвлөгөө хэмээн гэрчилж шинжлэн бичсний дотор империалистуудаас Хятадыг төгстөл тастатан хувааж авах тухайн тэдний завсар хоорондын тэмцэл нь сүүлийн үеэст эрс тэс чангаржухуй. Нэн ялангуяа Япон ба Америк хоёрын хооронд уул тэмцэл нь улмаар хурцдан явж буй бөгөөд Японы империализмаас их бууны тусламжаар нарны доор өөрийн газрыг хэмээн эзлэн авч буй үүнд нөгөө Америк улсаас Японы тэр явдлыг эдүгээ улам хүчтэйгээр эсэргүүцэж баймуй. Ялангуяа хойт Америк улсаас Хятадын хөрөнгөтний зарим ангиуд ба Нанжины хөрөнгөтнийг өөрийн зүг татаж Америк нөлөөнд оруулан авахыг онц идэвхийлэн оролдож мөнхүү Америкийн засгийн газраас Нанжин Засгийн Газарт 50 сая доллар мөнгийг зээлдэн олгох зэргээр аргадан оролдож баймуй. Үүний дараагаар Ликэ нацаас Хятадыг өөрчлөн байгуулж сайжруулах хэмээх явдалд тусламж үзүүлэхийг зузаатгахын бодлогоор хэмээн Хятадад тусгай экспорт нарын комиссыг одуулахаар шийдвэрлэн тогтжухуй. Үүнд Ликэ нацийн экспорт бөгөөд Америкийн агент болох Райхмаг хэмээх хүнээс зохиосон төлөвлөгөөний ёсоор болбоос үнэндээн Хятад улсыг Америкийн капиталын хязгаар үгүй хяналт дор өгөх бодлоготой бөгөөд Японы зэвсэгт довтолгоог эсэргүүцэж дорнод Азид Япон Манжуур Хятад зэргийн нэгтгэл байгуулахаар Японы зүгээс төлөвлөж буй төлөвлөгөөг эсэргүүцсэн учиртай хэрэг болмуй. Тийнхүү Америкийн төлөөлөгчөөс зохиосон төлөвлөгөөг Японы империалистуудаас туйлын жигшиж Хятадаас эл төлөвлөгөөг хүлээн авч үл болмуй хэмээн урьдаас сануулж буй нь үнэндээн Америк улсад сануулсан хэрэг болох ба өөртөөн ганцаар Хятадыг эзлэн захирахаыг оролдсон болмуй хэмээжүхүй. Японы харгисуудаас Хятадын Дорнод төмөр замыг хүчээр булаан авахаар завдаж буй Аваровасана тус газраас хүлээн авсан мэдээнд үзвээс Хятадын Дорнод төмөр замын Погрничинай хэмээх буудал дээр Японы цэргийн Миссийн тэргүүлэгчээс дараалан оролдож Япон Манжуурын бүлгэмийн хурлыг хуралдуулж мөнхүү хуралд тус Төмөр засын тухай илтгэлийг японы цагдаа нарын дарга Инсус хэмээх хүнээс илтгэсэнд хэрвээ эдүгээ Токио хотод явуулж буй хэлэлцээнүүд хүчин үгүй болж тарваас тус бүлгэмээс Төмөр замыг зэвсэгт хүчээр булаан авах тухайг Манжуурын эрх баригчдад шаардан мэдүүлвээс зохимуй хэмээн тогтоол гаргасан хэмээмүй. Бас Владивостокын мэдээнд Хятад ба Японы сүүлийн мэдээнүүдийг үзвээс СССР-ээс Пүн зүй Сиянд зэвсэг ба мөнгөөр тусалж буй ба мөнхүү Пүн Зүй Сиянаас нууцаар СССР-ийн зүүн хязгаар буй Хабравсон хэмээх хотод ирж Манжуур улсыг хүчин хавсарч эсэргүүцэх тухай хэргийг улаан цэргийн удирдагчид лугаа харилцан зөвлөлдөж буй хэмээн СССР-ийг гүтгэн хатгаж худал хуурмагаар мэдээлэн нийтэлж бичихүй нь Сиянаас үлэмжхэн болсон баймуй. Харинхүү энэ мэтээр гүтгэн хатгаж хуурмаглан бичихийн нөгөөтэйгүүр Японы захиргаанд байгаа Хятадын өмнөд төмөр замын газраас эрхлэн гаргаж байгаа нэгэн сонинд Пүн Зүй Сияны ах хөвгүүн нь эцэг Пүн Зүй Сиянаас Манжуур улсын талд орох тухай хэргийг хэлэлцэхээр Чан Чүн хэмээх газраа одсон хэмээх зэргээр бичдэг баймуй. Үүнд Хятадын олон сониноос Пүн Зүй Сиянаас Долон нуурын зүг довтлон урагшилж орохоор завдан буй явдал нь Япон Манжуурын цэргээс Цахар нутгийг хүчээр эзлэн авах төлөвлөгөө бодлого лугаа эрхбиш холбоотой хэрэг болох мэт тул мөнхүү Пүн Зүй Сияны тухайд зохих хэмжээ авбаас зохимуй хэмээн шаардан бичиж баймуй. Үүнд хянаваас Пүн Зүй Сиян ба СССР хоёр хоорондоон холбоо хэлхээтэй баймуй гэх зэргээр худал хуурмаг цуурхал мэдээ тархааж буй нь Япон Манжуурын хавсарсан цэргээс Цахар нутгийг довтлон эзлэх явдлыг Пүн Зүй Сияны бүрэн зөвшөөрлөөр явагдуулж буй хэмээн бусдыг самууруулан төөрөгдүүлж үймүүлэх бодлогоор чингиж буй хэрэг мөн болмуй.


Бас Байфан, Тяньжин хот дахь Японы мэдээ хураах товчооноос СССР-ээс Пүн Зүй Сиянд тусламж үзүүлэн буй гэх зэргээр гүтгэн хатгах зорилготойгоор нийтлэн тархааж буй мэдээнүүд нь огт худал хуурмаг болох учрыг СССР-ээс Хятад улсад суугаа Элчин сайдын газраас нийтлэн зарлуулжухуй хэмээмүй. Москвагийн мэдээнд саяхан Японы “Димбучившин” хэмээх мэдээний газраам Манжуур хотыг довтлон орж хүчнээр хамааран эзэлж авах зорилготойгоор улаан цэргийн ангиуд хилийн дэргэд олноор цуглан хуралдаж баймуй гэх зэргээр огт худал хуурмагаар цуурхал тархааж буй нь огт үнэн бус туйлын худал хуурмаг болох учрыг “Тасс” хэмээх СССР-ийн цахилгаан мэдээний газраас нийтлэн зарлажухуй хэмээмүй. Японууд төдийлөн яарах үгүй байна Токиогийн мэдээнд үүний урьдхан Японы олон сониноос Хятадын Дорнод төмөр замын тухай хэргийг харилцан хэлэлцэхээр ирсэн Зөвлөлтийн төлөөлөгчдөөс уул харилцаа хэлэлцээний явдлыг удаашруулалгүй түргэн бөгөөд чанартай амжуулаагүйгээр явуулахаар болсон хэмээн нэгэн зэргээр бичиж байсан атал харинхүү эдүгээ Японы “Ничи” хэмээх сониноос Японы Гадаад яамнаас манай Япон улсаас эл хурлыг хурдавчлан явуулж даруйхнаа төгсгөхийг оролдож төдийл яарах явдал үгүй болохыг эл хэргийн тухайд бодлого болгомуй. Япон Манжуурын талаас эл конференц хэмээх хурал их л удах ба Япон Манжуураас уул хэлэлцээнүүдийг түргэн дуусгах санал үгүй яарах явдал үгүй хэмээн тогтсон гэж бичдэг болжухуй. Үнэн – №50 (922) – 3-р нүүрт. 23 оны 8 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/18273 Гадаад мэдээ Хятадын Дорнод Төмөр замыг хүчээр хамааран авахаар буй хэмээн тархаж байгаа цуурхлууд Владивосток, Харбин хотын олон сониноос эдүгээ Токиод хуралдаж байгаа конференц хүчин үгүй болж тархах нь зайлшгүй болсон ба Манжуурын эрх баригчдаас Төмөр замыг хүчээр булаан авахаар завдан буй хэмээн их л цуухралын чанартай үг тархаж бичиж бамуй. Манжуурын дотор мөн улсын Засгийг тэрслэн босогчид идэвхтэй болж байна Владивосток, Манжуурын сонинуудад үзвээс Манжуурын засгийг тэрлэн эсэргүүцэж босогчдын отрядууд идэвхтэй хөдөлгөөнтай болж буйн улмаас Манжуур Улсын нийслэл Чан Чүн хотыг цэргийн түгшүүртэй байдалтай болгосон хэмээмүй. Эл отрядуудын явуулга нь ялангуяа Харбин хотын орчим ба Уссури мөрний голоор Сүнгар мөрний адаг Гирин хотын нутаг зэрэг газраа идэвх хөдөлгөөнтэй болжухуй. Саяхан Япон цэрэг лүг тохиолдож байлдахад Япон цэргээс 24 хүн бага дарга нараас 3 хүн тус тус алагдсанаас гадна хэд хэдэн хүн шархатвай. Гирин мужийн өмнөд этгээдэд өдөр бүрт гэнэт довтлон орж эргээд дайрсаар буй бөгөөд энэ нь Манжуурын олон тариачин ардын хүнд байдал нь улмаар муужирч буй явдал лугаа холбогдмуй. Япон цэрэг хэвээр байж байна Шанхай. Үүний урьд Хятад Япон хоёроос завсартаан хэлэлцэн тогтсон ёсоор цэргийн хүчнийг татаж зайлгуулваас зохих хэмээсэн умарт Хятадын Хуви мужийн доторх эл газрууд нь хэвээр Япон цэргийн гарт байсаар баймуй. Үүнд Байфан хот дахь Япон цэргийн дарга нараас манай Япон цэрэг болвоос Хятадлын их хэрмийн сүв боомт бүхий газрууд хүртэл хэвээр тэсч уг сүв боомт бүхий газруудыг сэргийлэн хамгаалахаар сууж байх болмуй хэмээн мэдэгдсэн хэмээмүй. Парис, Нанжины Засгийн Сангийн Яамны сайдаас Вашингтон, Лондон, Рим зэрэг хотуудаар яваад эдүгээ Парис хотод хүрч ирээд Франц улсын засгийн удирдагчид лугаа учирч Хятадыг улс төр, эдийн засгийн хувьд шинэтгэн өөрчлөж байгуулах тухай төлөвлөгөө бодлого ба мөн түүнд Лике нацийн туслалцах Гоминданаас туслалцах явдлыг их хэрэг лүгээ танилцуулжухуй. Уг төлөвлөгөөний дотор Манжуур улсаас боловсруулан зохиож байгаа төлөвлөгөөнүүдийг эсэргүүцэж Хятадад шинэ төмөр замуудыг барих тухай төлөвлөсөн баймуй. Токио, Нанжины Сангийн яамны сайдаас биеэр европт явж


харилцаа хэлэлцээ явуулж буйя тухайг Японы сонинуудад үймэлдэн сандарч бичиж баймуй. “Дачи дачи” хэмээх сониноос бичснээр болвоос эдүгээ Нанжины Сангийн яамны сайдаас явуулж буй яьуулга ба мөн лүг Лике нациас төлөөлөгчөөр Кайхаман хэмээх хүнийг Хятадад одуулахаар томилсон зэрэг явдлууд болвоос олон улсуудаас хамтран Хятадыг хянах болгох явдалд уул байдлыг зохимжтой болгож баймуй хэмээн Японы Гадаад Яамнаас үздэг ба мөн Гадаад Яамны саналаар эдүгээ Хятадад болж буй байдал нь их л хүнд бөгөөд Японы явдалд харштай болсон тул ойрын хэд хоногоос Шигэмурагаас Хятадад суугаа Японы элчин Ариоши лугаа хамтарч Япон ба Манжуур удсын тухайд Хятадын дотор гарч буй дайсагнах харшлах санал үзлийг үгүй болгохыг оролдож үзмүй хэмээжүхүй. Үнэн – №51 (923) – 3-4-р нүүрт. 23 оны 8 сарын 15-ны өдөр. https://www.esan.mn/read/18275 Гадаад мэдээ Японоос Хятадыг хүчээр хамран авснаас илтэд мэдэгдэх болжухуй Токио. Эдүгээ Нанжин Засгийн Сангийн яамны сайдын бие европт явж буй ба мөн хойт Америк улсаас Хятадад мөнгө зээлдэн өгсөн зэрэг явдлыг Японд их хөдөлгөөтэйгээр өгүүлэлдэн шүүмжилж баймуй. Үүнд Хятадаас Японд өртэй болсон учир эл өрийг төлөх явдлыг баттай болгохын тулд Японоос Хятадын төмөр утаснууд буу эсхүл Хятадын зарим газрыг эзлэн авбаас зохимуй хэмээн Японоос үзэж баймуй. Бас Японы Гадаад Яамны төлөөлөгчөөс чингэж Хятадад мөнгө зээлдсэн нь манай Япон улсад харштай явдал болмуй хэмээн мэдэгдэжүхүй. Үнэн – №52 (924) – 4-р нүүрт. 23 оны 8 сарын 19-ны өдөр. https://www.esan.mn/read/18288 Гадаад мэдээ Есөн сарын арван нэгний мэдээнд Хятадын Юу Нан мужийн губернатор ноёноос мөнхүү мужийн хойт нутагт Юу Нан хэмээх газарт Төвдийн цэргүүд цөмрөн орсон тухайн мэдээ үнэн болохыг баталж албаны ёсоор зарласан амуй. Мөн Төвдийн цэргүүд нь Хятадын цэргийг Жин Ша хэмээх голын захаас хөөн зайлуулжухуй. Үүнд Японы “Шанхай Амих Ши” хэмээх сонинд генерал Лөү Ван Гүй нь “Счүван муж дахь генералын цэрэгт бут цохигдохын хамт Англи улсаас Төвдийн цэргийг тийнхүү хатгаж хөдөлгөсөн хэрэг хэмээн тэмдэглэн бичсэн хэмээмүй. *** Энэ 9 сарын 12-нд хүлээн авсан мэдээнд үзвээс. Сүүлийн үеэст Хятадын сонинуудад Хятадын хойт нутаг болох Лүн хэмээх газрын цэргийн ажлыг зогсоосон хэсэг дэвсгэр дээр Япон нараас бүлэглэсэн дээрэмчин нарыг урамшуулан явуулж түгшүүртэй байдлыг дэгдээж түүгээр далимдуулан орон нутгийн ард түмнээс “эв найрамдал ба хэв ёсыг” тохинуулан тогтоож өгмүй хэмээн Японы цэргээс гуйлгахыг эрмэлзэж буй хэмээн удаа дараа тэмдэглэн бичсэн баймуй. Жич, 9 сарын 10-нд Бээжин хот дахь Японы мэдээ хураах товчооноос гаргасан мэдээнд Лүн хэмээх газрын Хятадын түшмэд нараас “Тогтсон эв найрамдал ба хэв ёсонд баярлаж” Чанчүнг хот дахь Японы цэргийн захиргаа тэрхүү дурдсан газрыг Манжуур лугаа нэгтгэхийг хүсч гуйсан хэмээмүй. Бас мөн өдрийн мэдээнд Москвагийн сонинуудад бичсэн нь Хятадын Нанжин Засгийн Гоминданы бага хурлаас Түлин хэмээх газраа хуралдаж Сүн Чин Ванаас Европ, Америкт явсны дүнгүүд лүгээ холбогдсон асуудлуудыг шийдвэрлэн тогтсон баймуй. Энэхүү асуудалууд болвоос Японы, Английн, Америкийн эзэрхэг түрэмгий нарт Нанжины Засгийн бодлого нь хүчинтэйгээр хавчигдуулж ямагт хүнд хүчир байдал лугаа тохиолдож буйг илэрхийлэн үзүүлж баймуй. Японы эзэрхэг түрэмгий нараас сүүлийн саруудад Хятадын тухай өдий төдий шинэ ялалтуудыг олж (Цэргийн ажлыг зогссон хэмээгээд тодорхой үгүй) уудам их газар нутагт өөрийн хяналтыг тавих болсон амуй. Хятадын бүх хойт нутаг болох газруудад Японы эзэрхийлэн орох бодлогыг цаашид хэрэгжүүлэхэд дөхөм болох зарчмыг байгуулжухуй. Японоос Гүванфуу, Хөнфу Нанжины хэсэг бүлгүүдийг ашиглаж (үүнд Хөнфу нь Япон лугаа хамтарч ажиллахыг хүсдэг Хятадын этгээдүүдэд хамаарах болой) дипломатын довтолгоог хөгжүүлэхийг бэлтгэж, үүнд Япон, Хятадын хооронд холбоог ч хүртэл байгуулахаар гэрээний төлөвлөгөөг бэлтгэн зохиож буй. Тэд нараас өөрийн дипломатын довтолгоог бэхжүүлэхийн тулд нэлээд илэрхийгээр хавчилтыг явуулмуй. Хятадын


хойт нутгуудад цэргийн ажлыг зогсоосон дэвсгэр дээр бүлэглэсэн дээрэмчдийн явуулга хүчинтэй болж баймуй. Шанхайд Хятадын хотын цэргийн сууцны нэрээр ачааны бэхлэлтийг байгуулж буй бөгөөд энэ нь усан замд Японоос хяналт тавих явдлыг хангамуй. Түүнээс цаашид мөнхүү сонинд тэмдэглэсэн нь Америкийн ба Английн эзэрхэг түрэмгий нарын довтолгоо нь идэвхтэйгээр хүнщчинтэй болж буй ба үүнд Сүн Чин Ванаас хойт Америкаас 50 сая доллар шинээр зээлдэн авсан ба мөн тусгай агаарын нэгдэх хүчинд зориулахаар 10 сая алтан долларыг Америкаас Хятадад цэргийн нисэх хүчний агуу их хүчит 800 аэроплан бэлтгэх тухай тусгасан Сүн Чин Ванаас гэдэргээ буцахад Япон улсаар дамжиж Японы эрх баригчид лугаа учирсан нь түүний бие улс төрийн талаар Вашингтон хотоос хоосон ирсэн үгүй нь илэрхий болохыг гэрчилмүй хэмээн тэмдэглэжүхүй. Английн идэвх нь хүчин болж буйг гэрчлэх баримт болвоос Хятад улсад Ликэ нацийн төлөөлөгчийг явуулсан ба мөн Хятадад Англиас шинэ элчин төлөөлөгчөөр томилсон баймуй. Мөнхүү сонинд хураангуйлан тэмдэглэсэн нь Гүпэн дэх бага хурлын зорилго болвоос Нанжины Засгийн нэгэн зэргээр явуулж буй бодлогыг олох хэмээсэн хэрэг бөгөөд энэ нь улам эзэрхэг түрэмгий нарын тэмцээний хүчин нь улам хурцтаж түүний илэрхий нөхцөл ба тоглоом нь даруй Хятад Гомидан болох ажгуу. Гоминданы эрх баригчдын дотоодын атаа хямрал нь уг зорилгыг улмаар хүндрүүлж баймуй. Сүн Чан Ванаас Лондон ба нэн ялангуяа Вашингтонд зөвшөөрч хэлэлцсэн зүйлийн аль хэр хүчинтэй ба их болох лугаа Гүпин дахь хурлаас гаргасан тогтоол нь холбогдох болмуй. Үнэн – №59 (931) – 4-р нүүрт. 23 оны 9 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/read/18309 Гадаад мэдээ Гүлин дэх бага хурлаас хойш Гүлин дэх бага хурлаас хойш Нанжины засгаас Японы тухай бодлогоон өөрчилсөн хэмээх бөгөөд уул хурлаас Япон лугаа “Алгуураар найрамдааны харилцаатай болох хэлэлцээний” бодлогыг сайшаажухуй. Сан Чин Вангаас европ, хойт Америкт яваад эргэж ирээд тэмдэглэж хэлсэн нь Япон Хятадын харилцааны байдал холбогдох учир европын улсуудаас ямарваа нэгэн үнэхээрийн тусламжийг найдаж болохгүй баймуй. Сан Чан Вангаас тийнхүү эргэж ирсэнээс хойш Япон лугаа эсэргүүцэх тухай нэг ч үгийг ярих үгүй бөгөөд гагцхүү зөвхөн “Улс орныг нэгтгэх явдлыг шинэтгэж зохиох” нь чухал хэмээн яримуй. Үүнд шинэ эргэлтийн бодлогыг хэрэг дээрээ болгох тухайн үүсэн хөдөлгөж буй. Нанжины Хяталын хойт нутгийн эрх баригчдаас урьдын Жан Сөү Лияаны харьяат байсан цэргийн хагасын зэвсгийг нь хураажухуй. Мөн эрх баригчдаас Японы Шан Шүн дахь цэргийн эрх баригчид лугаа Шанхай Гуваны байдлын тухай асуудлыг хэлэлцэж үүсгэсэн хэмээмүй. Үнэн – №60 (932) – 4-р нүүрт. 23 оны 9 сарын 22-ны өдөр. https://www.esan.mn/read/18311 Гадаад мэдээ Хятадын байдал хэцүүдэж байна 9 сарын 27-ны мэдээнд. Хятадын хойт нутгуудад байдал нь улмаар түгшүүртэй болж буй ба Япон лугаа харилцаж байгаа генерал Нанжины цэргүүд нь Бээжингээс умард 50 километр болох Пиулансан хэмээхийг 9 сарын 24-нд эзлэн авсан болохыг Хятадын сонинуудад их л тэмдлэглэн бичиж баймуй. Япон лугаа холбоотой урьдын хятад генералуудын явуулга нь тэдний Японы түлхэцээр болж буй хэмээн олон нийт нь санаж буй. Бээжин ба Тяньжинд туйлын түгшүүртэй байдал болжухуй. Тяньжин хот орчим цэргийн байдалтай болон тогтоогдож зарлагдаснаас гадна Бээжин хот дээгүүр Японы цэргийн нисэх онгоц дахин үзэгдэж Хятадын эрх баригчдын нарт болгоомжлохыг зориулж хуудаснуудыг хаясны дотор “Японы цэргүүд нь Хятадын цэргүүдийг Нанжиныг чиглүүлэн ухруулж хойшлуулахаар хатуу шийдвэрлэсэн” хэмээжүхүй. Үүнд Хятадын сонинд тэмдэглэн бичсэн нь Хятадын хойт нутгуудад болж бүхүй байдал болвоос тусгай шинэ улсыг байгуулахын бэлтгэл бөгөөд түүний нийслэл нь Бээжин болохоор төлөвлөгдөн буй хэмээн бичмүй хэмээжүхүй. *** Энэ 10 сарын 9-ны өдрийн мэдээнд. Япон Манжуурын засгаас Хятадын дорнод хязгаарын төмөр замыг эзлэн авахаар хандуулсан өөрийн явуулгыг мөнөөхөн Хятадын Дорнод хязгаарын Төмөр замын тухай Токиод болж буй хэлэлцээн дээр Манжуурын төлөөлөгчдийн даргаас гаргасан санаачилгын ёсоор


эхлэн бэлтгэгдэж буй явдал нь Харбины эрх баригчдын дотор илэрхий болжухуй хэмээх бөгөөд Огашийгаас Зөвлөлт Улсын төлөөлөгчдөд Манжуурын төлөөлөгчид нар үүний урьд Хятадын Дорнод хязгаарын Төмөр замыг худалдан авах хэмээснээн өөрчлөхөөс татгалзаж буй хэмээн мэдүүлж Огашийгаас энэ найман сарын 25-наа Зөвлөлт Улсын албан хаагчид нарыг баривчлан хорихоор Хятадын Дорнод хязгаарын төмөр замыг эзлэн авах төлөвлөгөөг үйлдэх ажлыг бэлтгэх тухай тушаалыг Манжуурт явуулсан хэмээмүй. Үүнд Манжуурын төлөөлөгчөөс илэрхийлэх үгүй буй яа хэмээн бодож энэ мэтчилэн гүйцэтгэж буй арга болвоос өөрийн эсэргүү явуулгын чанарын талаар бусад лугаа үлгэрлэн адилтгагч үгүй зүйл мөн амуй. *** Мөн өдрийн мэдээнд үзвээс Пхангианоугийн цэрэг Хипэй хэмээх мужийн цэргийн ажлыг зогсоосон нутгаас гарч Нанжингийн цэргүүд лүгээ тохиолдол үгүйгээр Цахарын зүг чиглэн явж буй хэмээн Хяталын сонинуудад бичиж буй ба Пха Жин Ү хийгээд түүний туслаж буй генералуудаас бууж өгөх байдалтай хэмээсэн мэдээг тус сонинууд дахин батлаж буйн хамт Пха Жин Ү нь Бээжингийн цэргийн жанжин нар лугаа хэлэлцээ хийж буй хэмээжүхүй. *** 23 оны 10 сарын 4-ны мэдээнд Шанхай, Гоминдан хэмээн намын төвийн их хурлыг энэ он 11 сард хуралдуулахаар анх удаа төлөвлөснөөн өөрчилж эсэргэн жилд хуралдуулахаар хойшуулсан бөгөөд ийнхүү тогтоохлоон Нанжин ба Гоминданы этгээдүүдийн хооронд тус их хурлыг хуралдуулах тухай асуудалд ихээхэн тэмцсэний хойно тогтоосон нь Гоминданы харилцааг сайжруулах хэмээснээс болжухуй хэмээмүй. Үнэн – №62 (934) – 2-р нүүрт. 23 оны 10 сарын 5-ны өдөр. https://www.esan.mn/read/18322 24 оны буюу 1934 оны тогтмол хэвлэлийн дугаарууд Гадаадын мэдээ Манжуур болвоос Хятадын хамгийн самуун будлиан бүхий газар болжухуй Шанхайд англи хэл дээр гарч буй “Чайна үйгэлэй ревража” хэмээх Хятадын сонинд бичсэнийг түүвэрлэн товчилвоос. Эдүгээ Манжуураас Консулын төлөөлөгчид ба мөн гадаадын төлөөний албаны хүмүүс нараас мэдээлэн ирүүлж буй мэдээгээр болвоос Манжуур нь Японы цэргийн эрх мэдэлд орсон үеэс эхлэн Хятадын хамгийн самуун будлиантай газар болжухуй. “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагчаас мэдэгдсэн мэдээгээр нь сүүлийн хоёр жилийн дотор байдал нь үлэшгүй муудсан учраа Мүгдэн хотод сууж буй гадаадын харьяат нараас биеэн өөрсдөөн хамгаалах арга хэмжээг аргагүйд хүрч авч явуулахаар болсон ба гадаадын харьяат нарыг дээрэмчдийн зүгээс алах талахаар халдан довтлох явдал олонтой болсон бөгөөд тэдний этгээдээс Америкийн Консулын газраа бөмбөг хаяхаар завдалхийлгэн оролдож бас Английн консул газраа бөмбөг хаяхаар хоёр удаа оролдож Мүгдэн хотын Төмөр замын буудлын газрыг бөмбөг тавин дэлбэлэхээр хэд хэдэн удаа оролдсноос гадна мөнг хот дахь банкны салбараас 50000 мянган төгрөгийг арга залиар авахыг завдаж бас Францын банкны эзэн болох нэгэн хүнийг бага настай хүүхдийг эцгээс нь үлэмжхэн мөнгөөр авахаар булаан авахыг оролдсон бөгөөд “Таксис ойл компани” хэмээх Америкийн пүүсний төлөөлөгчийн биеийг хүнд шархдуулсан зэрэг олон зүйлийн явдлуудыг богинохон хугацааны дотор өдүүлсэн хэмээн мэдэгджэхүй. Хамгийн чухал шинж бүхий зүйл болвоос Манж хэмээх улсын цэрэг нь тогтвор найдвар үгүй болсон бөгөөд цэрэг нь урвах босох удаа нь олонтой болжухуй. Үүн лүгээ холбогдох нэгэн явдлыг дурдваас. Японы нэгэн цэнгэлдэх хүрээлэнд Манжийн цэрэг ба бэргийн дарга нараас “Японуудыг цохигтун хэмээн” хашгиралдаж гарсан баймуй. Урвах тэрслэх бослогыг олонтойгоор гаргахдаан энгийн цэргүүдээс нь Япон дарга нараан алж өөрсдөө уул хаданд оргож зайлсхийдэг баймуй. Харинхүү өмнөд Манжуурын Төмөр замын дагуу ч зэвсэгт дээрмийн явдал гарах нь олширжухуй. Жишээлбээс, Мүгдэн Антунгийн төмөр замаар явж явсан галт тэргийг зэвсэгт дээрэмчдээс хүчтэйеэ буудсан ба Ингху Го Үвэнгжү хэмээх газар


нэгэн долоо хоногийн дотор төмөр замын тэргийг хоёр удаа боож зогсоосон баймуй. Үүний урьд тэд нарт баригдсан Хэристос шашин суртлыг нэвтрүүлэгч Америкийн харьяат Нилсан хэмээх хүн эдүгээ хүртэл бүлэг дээрэмчдийн гарт зовлонг эдэлж байсаар буй ба бас үүний урьд 3 сарын 28-ны өдөр бүлэг дээрэмчинд баригдсан Английн цэргийн дарга гурван хүн тэдгээр дээрэмчдийн гарт байсаар баймуй хэмээжүхүй. “Ривагү” хэмээх агентийн газраас мэдүүлснээр Ан Шаны дэргэд бүлэг дээрэмчдээс замд явж байгаа автобус машиныг зогсоон барьж бас Харбин хотод Японы харьяат нэгэн хүнийг алжухуй. Англи хэл дээр гарч байгаа Японы сонинуудад үзвээс дээрэмчдээс энд тэнд ингэж чингэж довтолвой, хүчирхэгэв хэмээн мэдээлэн бичихүй нь нэн үлэмжхэн баймуй. Үүний дотроос нэгэн зүйлийн мэдээ нь их л сонирхон тэмдэглэмээр баймуй. Тэр мэдээгээр болвоос Японы цэргийн хэрэглэлийг агуулар хорооны Япон цэргүүд ба албан хаагчид нь том нууц байгууллагад оролцон явалцаж тэндээс цэргийн винтов буу, сум байтугай пулимёт зэргийг бүлэглэсэн дээрэмчдэд эдий төдий үлэмжхэнээр далдуур худалдаж байсан байжухуй. Манж улс гэдгийн жаргалант хэмээх байдал нь үнэндээн ийм түүхтэй байдаг баймуй. Уг үнэн байдал нь даруй ийм болоход илтэд тодорхой баримт гэрч бүхий зүйлүүд бэлхнээ буй бөгөөтөл Японы нийслэл Токио хотын ноёдоос Манжуурт байдал нь сайжирч байна хэмээн шууд баталж мэдүүлэх нь үргэлжилсээр баймуй. Үүнд цэргийн сайд Арахигаас эл тухайд мэдүүлж буй мэдүүлгүүд нь дотроон харилцан зөрүү харштай болох зүйлээр үлэмжхэн болмуй. Мөнхүү Арахигаас эдүгээ Манжуур болвоос бүрнээ эрүүл байдалд дэвшин орж дэлгэрэн хөгжиж буй хэмээн зарлан мэдүүлэх бөгөөтөл юунд гагц Гирин мужийн дотор 70000 гаруй зэвсэгт дээрэмчид буй хэмээн хүлээдэг билээ. “Ройтер” хэмээх агентийн газраас Харбинаас мэдээлсэн мэдээний дотор эдүгээ Уссури мөрний нутагт СССР-ийн агент төлөөлөгчдөөс элдвээр туслуулан буй Гау Зүй Сан гэдэгт хүний командын доор захирагдаж яваа таван мянган хүн бүхий дээрэмчдийн отрядыг дарж устгахаар Японуудаас цэрэг мордуулсан ба ийнхүү арга хэмжээ авсан явдал нь Японы эрх баригчдаас Зөвлөлт Улсын хязгаарт оросын цагаантны тагнуул болох 11 хүнийг одуулж нэвтрүүлснийг нэгэнтээ Зөвлөлт Улсын зохих газраас барьсанд хорсож хариу өшөө авахын тулд явуулагдаж буй хэмээмүй. Японы зүгээс Манжуурт явуулан буй харанхуй балмад хэрэг нь хичнээн үнэ өртөг сүйтгэл зардалтай болж буйг 7 сарын 16-ны өдөрт гарсан “Ядон Гониши” хэмээх сонины мэдээгээр баталж болмуй. Тэр мэдээгээр болвоос Япон цэргийн сайд Арахигаас энэ жилд Манжуурт явуулах цэргийн хэрэг явдалд улсын сангаас 140000000 япон төгрөгийг тавин олгомуй. Хэрвээ энэ завсар муулашгүй хэрэг явдлаас гарах аваас энэ мөнгө болвоос Манжуурт амгалан тайван журам байдлыг тохинуулах явдалд хүрэлцэж чадах буй? хэмээн мэдүүлжээ. Үүнд хянаваас мөнхүү Арахи эл хэмжээ бүхий мөнгөний зарлагыг хорогдуулсан үгүй харинхүү Манжуурт бас байнга үргэлжийн чанартай цэргийн том зарлага хэрэгтэй болмуй хэмээн нэмэн мэдэгдсэн бөгөөд иймд Манжуурт цэргийн явдалд энэ хэр 500000000 гаруй япон төгрөг бэлхнээ зарцуулаад буй болохоос гадна бас Манжийн засгийн газраас өөрийн төсөвлөсөн дансаар эл явдалд 41967307 америк доллар хэмээх төгрөгийн хэмжээтэй мөнгийг зарсан нь “Оска майничи” хэмээх сониноос Манжийн Засгийн газраас нийтлэсэн төлөвлөсөн дансны ёсоор мэдээлсэн баймуй. Энэхүү дангаар Манжтйн Засгийн Газраас зарсан мөнгөний хэмжээнд цэргийн хувцас хунар зэргийн хэрэгсэл зүйлийг үйлдэх фабрикийг барьж байгуулах явдалд зориулан төсөвлөсөн 5882500 америкийн доллар хэмээх төгрөг бүхий мөнгө бас оролцоогүй баймуй хэмээжүхүй. Ардын үндэсний эрх – №3 (125) – 3-р нүүрт. 24 оны 1 сарын 8-ны өдөр. https://www.esan.mn/read/11856 Гадаад мэдээ Нанжингийн Засгаас Төвдөд төлөөлөгчдөөн одуулахаар завдан буй Шанхай (Ройтер)-аас мэдээлснээр Нанжин Засгаас Төвдөд Хятадын эрх ашгийн явдлыг бататгах зорилготойгоор төлөөлөгчдөөн Төвдийн нийслэл Лхаст одуулахаар завдан буй бөгөөд үүнд тэдгээр төлөөлөгчдийг урьд император хаанаас төлөөлөн сууж асан Ве Жау Нейс гэдэг хүн толгойлж очих мэл баймуй. Бас эдүгээ Дотоод Монголд суугаа Банчин лам Нанжинд очиж тэндээс Төвдөд очихоор завдан буй хэмээмүй. Японы “Мэнгмү ирву” хэмээх сониноос мэдээлэн бичихүй нь эдүгээ үест Токиод ажил үгүй хүмүүс нэн үлэмжхэн бөгөөд ямарч амьдарлагын арга үгүй баймуй. Үүнд Токио хотын захиргаанаас тэдгээр ажилгүйчүүдийг Манжуурын хязгаарт шилжүүлэн нүүлгэж суулгахаар шйидвэрлэн тогтвой. Тйинхүү


Манжуурт суулгахдаан Теин Лиу хэмээх газраа суулгаж хөдөө аж ахуйг эрхлүүлэн амьдруулмуй хэмээжүхүй. Гирин мужад Японыг эсэргүүцэх бүлгэм байгуулагджухуй Японы “Мэнгму ирву” хэмээх сониноос мэдээлэг бичихүй нь эдүгээ Гирин мужийн Инчи хэмээх нутагт Японыг эсэргүүцэх бүлгэм байгуулагдсан ба мөнхүү бүлгэмийн гишүүдэд 1000 гаруй хүн орвой. Тус бүлгэмээс болвоос Японыг эсэргүүцэх утга чанартай ухуулга бичгүүдийг тархааж байна хэмээжүхүй. Ардын үндэсний эрх – №4 (127) – 4-р нүүрт. 24 оны 1 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/11858 Гадаад мэдээ Фүжияанд их байлдаан үүсэж буй Лондонгийн “Таймс” хэмээх сонины мэдээгээр болвоос Нанжины 13 аэроплонуудаас Фүжияан мужийн Хан Жиу хэмээх газарт бөмбөг хаяж түүнээс үлэмжхэн тооны хүн алагдах, шархадах зэргээр сүйдвэй гэнэ. Шанхайн сонинуудад мэдээлснээр Нанжины цэрэг ба ардын хувьсгалт засаг хэмээх цэргийн хоорондоон Фүжияаны умард этгээдэд үлэмжхэн хүчээр байлдан олж эхэлсэн ба хоёр талаас аэроплануудыг хэрэглэж баймуй. Үүнд урагшлан довтлох хүч нь 19 дүгээр цэргийн дарга нарын талд буй хэмээмүй. Шанхай хот хэвээр цэргийн байдалтай байсаар буй ба Нанжин Засгийг эсэргүүцэх явуулга мэт оролцон холбогдох хэмээн сэжиг бүхий этгээд нарыг Хятадын цагдан сэргийлэхээс авлан барьж баймуй. Үнэн – №2 (955) – 3-р нүүрт. 24 оны 1 сарын 5-ны өдөр. https://www.esan.mn/read/11860 Гадаад мэдээ Японоос Цахар мужид довтлох явдлыг дахин шинэтгэж буй Японы ба Манжуурын цэргүүдээс Цахар мужид довтлох явдлыг дахин шинэтгэж Хятадын цэргүүдийг их хэрмийн хаалга болох байлдааны талаар холбогдол бүхий чухал газраас түрж зайлуулсны дараагаар Манжуур ба Японы цэргүүдээс Лүн Мин Сөү хэмээх хөдөөний тосгоныг эзлэн авч хэлсэн нь энэ нутаг болвоос Манж-Го-гийн харьяат газар болох тул энд Хяталын цэрэг байж үл болмуй хэмээжүхүй. Манж-Го Улсыг хаант улс болгохоор завдан буй ба Хятадын хойт нутгуудаар Японы төлөвлөгөөг цаашид гүнзгийрүүлэхийн хамт Хятадын хойт нутгуудаар бүх Японы төлөөлөгчид нараас идэвх нь сэргэж өөрийн түрэмгийлэх хорт бодлогыг биелүүлэхийн тулд Манжийн хааны урьдын шадар этгээдүүдийг ашиглаж буй хэмээн тэндэх орон нутгийн сонинуудаас тэмдэглэж бичсэн баймуй. Үнэн – №7 (960) – 3-р нүүрт. 24 оны 1 сарын 24-ны өдөр. https://www.esan.mn/read/11866 Гадаад мэдээ Генерал Ма Жиу Ин-ний цэрэг бут цохигдвой Шанхай Гомса хэмээх агентын газраас мэдээлснээр Син Хиян мужийн тэргүүлэгч Мөү Вен Лүн ба мөн мужийн хятад цэргийн жанжин Шан Ши Зай нараас тус мужийн дотор гарсан эсэргүүцэн дайсагнах явдал эдүгээ бүрнээ арилан зогссон ба мүсулманы генерал Ма Жиу Ин-ний цэрэг цөм бут цохигдвой хэмээн Нанжин Засгийн Газарт мэдүүлэв. Ардын үндэсний эрх – №8 (131) – 4-р нүүрт. 24 оны 1 сарын 29-ны өдөр. https://www.esan.mn/read/11867 Гадаад мэдээ Умард Хятадад Японоос явуулах төлөвлөгөө нь Умард Хятадад Японоос Манжийн төрийг хуучин хэвээр босгон байгуулахаар завдан буй төлөвлөгөөг Хятадын олон сонинуудаас онц анхаарлыг тавин шүүмжлэн бичмүй. Энэ мэт явуулга


явуулахдаан Японоос Манжуурыг бүрнээ эзлэж Монгол ба умард Хятадыг мөн өөрийн эрх мэдэлд оруулж эдгээр газруудыг ирээдүйн дайн байлдааныг явуулахад бэлтгэл газар болгох зорилготойгоор чингжщэж байна хэмээн шүүмжлэн бичмүй. Үүнд хуучин Манж төрийн ноёд түшмэдийн идэвх нь умард Хятадад чангарсанаас гадна мөн Хэвэй мужийн дотор Японы агентуудын идэвх нь ихэд чангарч энгийн хүмүүсийн хувцас өмссөн Японы цэргийн агент тагнуулууд их л олон болсон ба газрын зураг хэмжээ буулган авч баймуй. Иймийн хамтад Япон цэрэг Цахарын өмнөд этгээдэд шинэ замыг барьж байна хэмээн бичмүй. Ардын үндэсний эрх – №13 (136) – 4-р нүүрт. 24 оны 2 сарын 17-ны өдөр. https://www.esan.mn/read/11884 Гадаадын мэдээ Зан Чоу Лияны (Энэ нь Зан Жоу Лингийн хөвгүүн) бие шинэ тушаал хүлээв Радар хэмээх сонинд бичсэн нь Нанжины Засгийн газраас Зан Чоу Лияны биеийг Хэ Нан ба Гүвэй мужууд дахь “Дээрэмчид” нарыг дарах цэргийн захирлын туслахаар томилжухуй. Энэхүү томилолтоос авч үзвээс Нанжины Засгийн Газраас түүнийг том тушаалд дэвшүүлэх бодлого үгүй нь илэрхий амуй. Үүний хамтад Зан Чоу Лияны хуучин цэргийг Японы хүссэний ёсоор Хятадын төвд шилжүүлэхээр Нанжинаас завдан буй хэмээмүй. Нанжины генерал нь далай ламын хүүр оршуулах тухай Төвд улсад явбай Хятадын Шанхай хотын сонинд бичсэн нь Нанжины төлөөлөгч генерал Гүван Мүн Сүний бие Төвд улсад далай ламын хүүрийг оршуулахад суулцахаар явмуй. Үүнд Төвдөд буцаж очих асуудлын тухай Гүван Мүн Сүний буцаж ирэхийн инар Банчин ламаас одоо хүртэл шийдвэрийг олгоогүй хэмээмүй. Бас Хятадын “Шин Ван бау” хэмээх сонин нь эдүгээ үед Банчин лам Төвдөд буцаж үл болмуй. Учир юун хэмээвээс хэрвээ чингэхэд хүрэх аваас Англи улсаас идэвхтэйгээр эсэргүүцэн тэмцэхэд хүргэмүй хэмээн үзэж бичмүй. Үнэн – №11 (965) – 3-р нүүрт. 24 оны 2 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/read/11885 Гадаадын сонинуудаас Шанхай хотын гудамжуудаас 25,723 үхсэн хүний хүүрийг цуглуулан авбай Хятадын дотор хөрөнгөтөн нарын эзлэн буй том их хотуудад нь цөм өлсгөлөн тохиолдож зугтан орсон ядуу тарианчин нараар дүүржүхүй. Үйлдвэрчин ба тариачин нарын хүүр ясан дээр нь үхэн сөнөж буй хөрөнгөтөн ёс өөрийн байдлаан арчлан гаргахыг эрмэлзэн буй. Шанхай хотын Өглөгийн бүлгэм хэмээх газрын мэдээний ёсоор өнгөрсөн онд мөнхүү хотын гудамжуудаас 25,753 үхсэн хүний хүүрийг цуглуулж авсан хэмээх бөгөөд түүний дотор 24 мянга илүү үхсэн хүүхдийн хүүр байсан хэмээмүй. Энэ нь өдөр тутас 70 илүү хүний хүүр оногдмуй. Ийм байдлын зэрэгцээгээр ... ба банкны эздээс асар их давхар хонжворыг олж буй. Жишээлбээс 1933 онд Хятадын төв банз нь 12 сая доллар (төгрөг)-ийн цэвэр ашгийг олсон баймуй. Эдүгээ үед хөрөнгөтөн Хятадын доторх бүх ажилчин олон нийт нь Зөвлөлт Хятадын газар орон тийш ширтэн харж буй, үүнд үйлдвэрчин ба тариачдыг яргалан алагч Шан Кай Чи-гаас хүчээр довтлон таарсан боловч Зөвлөлт Хятадын үйлдвэрчин ба тариачин нь өөрсдийн аж амьдарлагын ба соёл боловсролын байдлыг туйлын сайнаар дээшлүүлэн чаджухуй. Үнэн – №18 (971) – 2-р нүүрт. 24 оны 3 сарын 6-ны өдөр. https://www.esan.mn/read/11898 Гадаадын сониноос Хятад


Нанжины генерал далай ламын хүүрийг оршуулахад одохоор завдан буй Шанхай. Нанжингийн төлөөлөгчийн хувиар генерал Гөван Мүсүн далай ламын хүүрийг оршуулахад байлцахаар Төвдөд одохоор завдан буй ба Банчин лам болвоос Гөван Мүсүний явж ирэхдээн юу болохыг хүлээж Төвдөд одож болох эсэх тухайд эдүгээ хүртэл шийдвэрлэж чадаагүй баймуй. “Шин Ве Бау” хэмээх сониноос Банчин лам Төвдөд очиход нь Англи нараас идэвхтэйгээр эсэргүүцүүлхүйд хүргэх тул эдүгээ үеэст Банчин лам Төвдөд очиж үл чадмуй хэмээн бичмүй. Ардын үндэсний эрх – №21 (144) – 3-р нүүрт. 24 оны 3 сарын 13-ны өдөр. https://www.esan.mn/read/11904 Гадаад мэдээ Хятадын Юүн Нан мужид Английн империализмын идэвх нэмэгдэж байна Шанхай хотын олон сонинуудаас Юүн Нан мужид Английн империализмын идэвх нэмэгдэн буй хэмээн тэмдэглэн бичиж энэхүү мужид Англиас цэргээн түлхэж оруулах аюул тохиолдон буй хэмээмүй. Үүнд “Да Чин Буу” сониноос бичихдээн Английн империализмын идэвх Юүн Нан ГөүЮанДун, Төвд, Шин Гияанг зэрэг газар нэмэгдэж байгаа нь Англиас баруун өмнөд Хятадад өөрийн хяналтыг байгуулахыг зорьсон болох Английн үнэхээр төлөвлөгөө бодлогыг уудлан илэрүүлэх явдал мөн хэмээн шүүмжлэн бичмүй. Гоминданыг өөрчлөн байгуулах хөдөлгөөн болж байна Хятадын сониноос мэдээлсэнээр Гоминданы дотор энэ намыг үндэсээр өөрчлөн байгуулах ба мөн намын тэргүүлэгчэд Чан Кай Ши-ийг суулгах зэрэг явдлыг зорьсон хөдөлгөөн өсөн дэлгэрч байна хэмээмүй. Ерөөс эдүгээ хүртэл тус намын тэргүүлэгчид гагцхүү Сүн Вей сууж байсан хэрэг билээ. Умард Хятадад байдал нь хурцтаж байна Шанхай. Хятадын олон сонинуудаас эдүгээ Пү И-ийг император хаанд суулгах ёслолыг явуулахаар завдан буй учирт умард Хятадын байдал нь улмаар хурцтаж буй бөгөөд Лүван мөрнөөс зүүн этгээдийн нутагт суугаа Япон ба Солонгосын түшмэд нараас олныг үймүүлэх үг цуурхалыг хүчтэйгээр тархаан түүнээр шинэ шинэ будлиан явдлуудыг үүсгэхээр бэлтгэж баймуй. Бас Хятадын сонинуудаас умард Хятадын эрх баригчид ба Япон цэргийн захирал дарга нараас хоорондоон хэлэлцээг дахин үүсгэн явуулвай гэх мэтээр мэдээлмүй. Ардын үндэсний эрх – №22 (145) – 3-р нүүрт. 24 оны 3 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/contents/11906 Гадаадын мэдээ Хятад улс дотоодын дайн байлдаанаас хэрхэн сүйдсэн тухай Хятадын хөдөө аж ахуйн хямралын тухай “Орт Шайна байэли ниүс” хэмээх сонинд Зау Шин Нүн хэмээхээс бичихүйдээн Хятад нь дотоодын дайн байлдаанаас хэрхэн сүйдсэний баримтыг тодорхойлсон бөгөөд үүнд Хятадын цэргийн 64 дүгээр дивизийн дарга генерал Диу Чин Гөү ба Японы этгээд нараас гаргасан тоог баримталж Анихү, Гэ Нан, Хүбэй, Чиян Ши, Хүнан эдгээр таван мужийн дотор болсон сүйтгэлийг тодорхойлсоныг дурдваас Алагдсан хүмүүс 1,496,157 Зугтаж зайлсан хүмүүс 9,555,694 Аж ахуйд тохиолдсон хохирол 9,600,958,000 долларт хүрчээ. Учир иймд уг сонинд бичигч этгээдийн баримт ёсоор 1927 оноос эхлэн энэ зургаан жилийн дотор дотоодын генералуудын хоорондын дайн байлдаан ба Зөвлөлт Хятадын орон нутгийг эсэргүүцэж байлдсан дайн байлдааны улмаас алагдсан хүмүүсийн тоо нэгэн сая таван зуун мянга орчим болох ба зугтаж зайлсаны тоо есөн сая таван зуун мянга гаруй, бас ардын аж ахуйд тохиолдсон хохирол нэгэн миллиард долларт хүрсэн баймуй. Үүнд дээр хэрвээ Шүшун, Шенши, Фүжиан зэргийн бусад мужуудыг оролцуулах аваас дээр дурдсан тооноос хэдэн хувь илүү болоход хүрэх нь эргэцүүлэх ч явдал үгүй болмуй хэмээн сонинд бичсэн этгээдээс тэмдэглэсэн бөлгөө хэмээжүхүй.


Үнэн – №22 (975) – 3-р нүүрт. 24 оны 3 сарын 18-ны өдөр. https://www.esan.mn/read/11907 Шин Хияан1 мужид юу болж байна Шин Хияан болвоос Хятадын бусад мужуудаас бага алдар нэртэй муж болмуй. Тус муж нь бусад мужаас алслан говь ба уул хадаар тусгаарлагдах тул гадаадын эзэрхэг түрэмгий нарт төдий л ихээр мөлжигдөөгүй болмуй. Шин Хияан муж нь сүүлийн үе хүртэл эзэрхэг түрэмгий нарын хөлсчин нар болох генерал нарын хоорондын дайн байлдааны аюулд үл дайрагдсан баймуй. Шин Хияан муж болвоос үнэндээн тусгаарлах бодлогыг явуулж байсан баймуй. Хятад улсын төв болох Нанжин Засгийн 1927 оноос эхлэн СССР улс лугаа харилцааг тасалсан байхад Шин Хияан мужийн эрх баригчидаас харилцах явдлыг үл тасалдуулан зэргэлдээ суугаа Дунд Азийн Зөвлөлт улсуудад өөрийн элчин консулуудыг харилцан суулгасаар байсан бөгөөд Холбоот Улс лугаа худалдааны хэргийг өргөтгөн харилцан явуулж байсан бүлгээ. Учир нь Шин Хияан мужийн хойт, урд, зүүн хязгааруудад элсэн говь уул хад ихтэй зам муутай тул гадагш харилцах явдалд ихээхэн саад бүхий болмуй. Монгол ба Төвд орнууд нь Шин Хияан муж лугаа өндөр уул, элсэн говиор хил хязгаартай баймуй. Энэтхэг орон ба Шин Хияан муж хоёрын хооронд маш өнлөр уулууд орших тул хоорондоон худалдааны явдлыг гүйцэтгэх бараг чадахгүй баймуй. Иймд Шин Хияан мужид өөрийн түүхий эдийг худалдах зам нь гагц Дунд Азийн Зөвлөлт Улсууд болохоос гадна Шин Хияан мужийн хил хязгаарт зэрэгцэн Туркестан, сибирийн төмөр зам гарсан явдал болвоос худалдааны явдалд нэлээд тусламж болмуй. СССР ба Шин Хияан хоёрын худалдааны явдал жил ирэх тутам бэхжиж баймуй. Шин Хияан нь өөрийн түүхий эдийн зууны 90 хувийг СССР улсад худалдмуй. Мөн СССР улсын эл бараа нь үлэмжхэн ихээр Шин Хияанд худалдагдмуй. Сүүлийн жилүүдэд Японы эзэрхэг түрэмгий нар Ази тивийг эзлэн авах төлөвлөгөө програмаа биелүүлэхийн тулд Манжуур ба Дотоод Монгол орнуудыг эзлэн аваад манай Монгол ба СССР улсуудад довтлон орох бэлтгэлийг гүйцэтгэхдээн дайн байлдааны газруудыг Зөвлөлт Улсуудын хил хязгаарт ойр бэлтгэх болмуй. Энэхүү ойр газруудын нэг нь Шин Хияан муж болох тул Японы эзэрхэгүүдээс тэрхүү мужийг эзлэн авч Монгол ба СССР улсуудыг эсэргүүцэх хулгай дээрмийн этгээд нарыг явуулах газар болгохыг эрмэлзмүй. Англи улсын эзэрхэг түрэмгий нараас Шин Хияан мужийг эзлэх утхай анхаарал тавимуй. Английн эзэрхэг түрэмгий нараас Төвд оронд Хятадаас тусгай улсыг байгуулж мөн Шин Хияан мужийг энэхүү тусгай улсад багтаан оруулахыг мэхлэн эрмэлзэх нь илэрхий баймуй. СССР улстай зах нийлсэн бөгөөд Английн эзэрхэг түрэмгий нарын гарт байсан улстай байх нь мөнхүү Английн эзэрхэг түрэмгий нарт туйлын ашигтай болмуй. Учир нь Шин Хияан мужид Зөвлөлтийн худалдааг үл оруулах ба Зөвлөлтийн Улсын Дунд Азид довтлон орох бэлтгэлийг үйлдэх болмуй. 1 Шин Хияан – гэдэг нь Шинжааныг тухайн үед ингэж бичдэг байжээ. /-М.Одмандах/


Хятадын баруун цэг Шин Хияан мужийн зураг Одоо үед Шин Хияан муж болбол Хятад улсыг эсэргүүцэх генералуудын бослогуудын газар болжухуй. Шин Хияаны босогчид нь Англи ба Японы винтов пулимётуудаар зэвсэглэсэн баймуй. Хагас жилийн өмнө мүсильман овогтны генерал Ма Цү И Иэ хэмээх мүсильман овогтон ард иргэн нар Хятадын дарлагдлаас ангижруулах лоозонгоор хууран мэхэлж бослого гаргасан баймуй. Тэрхүү генерал Ма Цү И Иэ хэмээхийн цэргийн дотор японы сургагч нар байсан бөгөөд тэд нарын ба цагаантны отрядуудын түшмэлээр Шин Хияан мужийн Үрэмчи хэмээх хотыг генерал Ма Цү И Иэ хэмээхийн цэрэг нь эзлэн авахыг ойртсон атал Хятадын генерал Ши Чү Зү хэмээхийн цэрэгт цохигдож Хүлтажи хотыг чиглэж ухарсан баймуй. Сүүлийн мэдээнд үзвээс Ма Цү И Иэ хэмээх генерал нь Шин Хияан мужийн урд захад буй Хашигар хэмээх хотод буй бослого гаргагсад лугаа хүчин хавсарч тусгай тогтносон улс байгуулвай хэмээн бослогыг гаргасан баймуй. Тэд нар нь дундад Энэтхэгт суугаа Английн эзэрхэг түрэмгий нараас тусламж гуйж дахин бослого гаргасан боловч мөнхүү Хятадын генералд дахин цохигджухуй. Ма Цү И Иэ хэмээх генералд Японы эзэрхэг түрэмгий нараас мөнгө ба зэвсгээр тусламж үзүүлсээр болох тул тэрхүү генералын дахин бослого гаргах нь болзошгүй болохоос гадна Хятадын төв Нанжин засаг нь Шин Хияан мужийн эрх баригчдын СССР улс лугаа халуун харилцааны байдлаас айж хоёр толгойтой бодлогыг гаргаж баймуй. Англи ба Японы эзэрхэг түрэмгий нарын тусламжаар гарч бослогуудын дотроос Шин Хияан мужид Хятад улсын засгийн эрх хэвээр байх эсэх тухай мэдэж хэлэхэд бэрхтэй байна. Шин Хияан мужийн зүгт анхаарал тавих чухал болой. Учир нь Шин Хияан мужид эзэрхэг түрэмгий нарын зөрлөдөөний шинэ зангидлага үлдэж байх ба мөнхүү мужид Монгол ба СССР улсуудыг довтлох хутгыг хурцатгаж буй болмуй. Улаан одон - №16 (223). - 2-р нүүрт. 24 оны 3 сарын 23-ны өдөр. https://www.esan.mn/read/11910 Гадаадын мэдээ Бослогын отряд Японы аэрофланыг буудаж унагав Үүний урьд нэлээд хэдийн хүлээж авсан мэдээнд үзвээс Манжийн Засгийг тэрслэн эсэргүүцэж яваа бослогын отрядын Жиу хэмээх газрын хавьд Японы цэргийн аэрофланыг буудаж унагаасан бөгөөд уул аэрофлан нь бутран эвдэрч нэгэн жолооч нь алагдвай хэмээмүй. Үнэн – №24 (977) – 4-р нүүрт.


24 оны 3 сарын 24-ны өдөр. https://www.esan.mn/read/11911 Гадаадын мэдээ Япон болвоос Цахарыг хамран эзэлж авахыг бэлдэж байна Пайван. Японуудаас Цахар мужийг хамран эзэлж авахыг хүчтэйгээр бэлдэж байгаа нь үргэлжилсээр байна. японы аэрофланууд Же Хей муж ба Цахар мужийн дорнод этгээдэд цэргийн элдэв материал хэрэгслүүдийг тээн зөөж буй бөгөөд Долон нуурыг цэргийн бэлтгэл бүхий газар болговой. Ардын үндэсний эрх – №25 (148) – 3-р нүүрт. 24 оны 3 сарын 26-ны өдөр. https://www.esan.mn/read/11912 Гадаад мэдээ Хятадын улаан цэргийг эсэргүүцсэн зургадугаар байлдааны дүн Хятад цэргийн эрхтэн нар гадаадын эзэрхэг түрэмгий нараас тусламж авч Зөвлөлт Хятад ба түүний улаан цэрэг лүгээ байлдах зургаадугаар байлдааныг бэлтгэж буй тухай энэ он сарын өдөр гарсан дугаар Улаан одон сонинд бичсэн баймуй. Энэхүү байлдааны дүнг гаргахад бэлэн болсон амуй. Гоминдан нар ба эзэрхэг түрэмгий нар хийгээд хувьсгалын эсэргүү нарын нэгдсэн хүчин нь Хятадын хувьсгалыг дарж сөнөөх буюу мөн хувьсгалын хөгжилтийг түр зогсоож үл чадах амуй. Энэхүү 6 дугаар байлдааныг эхлэхийн өмнө генерал Шан Кай Ши болвоос Япон улс лугаа хэлэлцээ тогтоож хойд Хятадаас 440 мянган цэргийг Зөвлөлт Хятад лугаа байлдуулахаар явуулсан ба мөн генерал Шан Кай Ши Америк улсаас 24 сая доллар мөнгөний тусламж авснаас гадна зэвсэг цэргийн сургагч нарыг явуулж тусламжийг үзүүлж байсан байна. Жишээлбээс, генерал Шан Кай Ши-ийн штабт Герман улсын цэргийн сургагч нар 70-ийн хамт мөн цэргийн Жанжин штаб хэмээхийн хамтаар ажилласан байна. Бас Америк улсын 150 нисэх онгоцны жолооч 150 нисэх онгоцны хамтаар байлдалцсан баймуй. Генерал Шан Кай Ши-ийн цэргүүд нь гадаадын хөрөнгөтөн нараас хуягт ба ачааны машин хорт зайн хэрэглэлүүдийг тусламж болгон авч байсан бөлгөө. 6 дугаар байлдааныг эхлэхийн урьд Шан Кай Ши урьд ба хойт Хятад, төв Хятадын мужууд дахь генералуудын цэргийн хүчийг нэгтгэж Зөвлөлт Хятадыг зүг бүрээс нь довтлон байлдсан амуй. Генерал Шианы төлөвлөгөөний тухай Генерал Шан Кай Ши-ийн төлөвлөгөөний ёсоор Зөвлөлт Хятадыг дөрвөн арми цэргээр бүслүүлж байлдах хэмээсэн байх бөгөөд баруун зүгээс генерал Гү Чина Тана-ын армийн 9 дивиз цэрэг, хойт зүгээс нь генерал Шан Кай Ши-ийн армийн 29 дивиз цэрэг, зүүн зүгээс нь Чинь Тин Хайя хэмээх генералын 19 дүгээр арми цэрэг ба Бүжиан мужаас 3 дивизүүдийн хамтаар довтлон байлдахаар төлөвлөснөөс гадна зүүн зүгээс довтлон орох 19 дүгээр армид хойд ба зүүн зүг тийш байлдааны газруудад нэвтрэн орж улааны нийслэл Жүй Чан хэмээх хотыг эзлэн авах үүрэг зорилгыг даалгасан амуй. Генерал Шан Кай Ши нь довтлон байлдахдаан яарал үгүй байлдах ба эзлэн авсан мужуудыг бэхлэж авах зорилгуудыг тавьсан байх бөгөөд учир нь үүний урьд болсон байлдааны туршлагуудаас тийнхүү зорилгыг гаргасан баймуй. 19 дүгээр арми нь 23 оны 6 сарын нэгнээр довтлон орох баэ 9 сард хойт зүгт буй арми цэрэг лүгээ хүчин хавсарч цохих үүргийг даалгасан амуй. Энэхүү цэрэг нь Зүн Пин Нин Пин хэмээх газарт хүчээн нэгтгэх ёстой байжухуй. Зөвлөлт Хятадын зүүн зүгийн улаан цэргийн амжилтууд нь


Хятадын улаан цэрэг нь байлдааныг эхлэхийн хамтаар амжилттайгаар байлдсан амуй. Улаан цэрэг нь өөрийн хүчийг хоёр бүлэг болгон хувааж байлдсан бөгөөд нэг нь баруун зүг дахь арми хэмээн нэрийдэж нөхөр Жиу Таны удирдлага командаар байлдсан амуй. Үүний хүч нь 15 корпусууд байжухуй. Энэхүү арми нь Зөвлөлт Хятадын баруун ба баруун хойд зүгийг хамгаалах үүрэгтэй ба Жүн Пин хэмээх нутагт байлдахаар шийдвэрлэн байсан бөгөөд улаан цэргийн нэгэн бүлэг нь зүүн зүг дэх арми хэмээн нэрийдэж нөхөр Пин Да Хү хэмээхийн удирдлага командаар ЧинЛүө мужид дайсны 19 дүгээр армийн 78 дугаар дивизийг бут цохиод урд зүг чиглэж Линчан Синчуй хэмээх нутагт 19 дүгээр армийн 49 ба 60 дугаар дивизүүдийг бут цохиод хойд зүг чиглэж замын зуур Пүжидачин мужийн хоёрдугаар дивизийг бут цохивой. Энэ зуур Заншири Шасин хэмээх нутагт 19 дүгээр армийн 69 дүгээр дивизийг цохьсон баймуй. Үүнд 19 дүгээр армийн 7 дивизээс 4 нь бут цохигдож 5000 винтов, 50 пулимёт, үлэмжхэн тооны цэргүүдийг 4 генералын хамтаар олзлон авжухуй. Үүнээс хойш зүүн зүг дэх байлдааны газар устаж 19 дүгээр арми нь байлдах хүчин үгүй болсон ба улаан цэрэг ба 19 дүгээр арми хоёр нь үл байлдах тухай түр найрамдлын гэрээ байгуулсан баймуй. Үүний улаан цэргийг хойд зүгт нэгтгэж генерал Шан Кай Ши-ийн цэргүүд лүгээ тулалдах болжухуй. Байлдааны бусад газрууд Хятадын улаан цэрэгт ашигтай байдлууд тохиолджухуй Урд зүг дэх байлдааны газар байлдаж байх үест байлдааны бусад газарт улаан цэрэгт ашигтай байдлууд тохиолдсон баймуй. Зүүн зүгээс генерал Гү Эжинэ хэмээхийн цэргүүд нь туйлын амжилтгүйгээр урагш давшиж явахад 8000 улаан партизан цэргүүд нь мөн 6 дугаар корпус лугаа хүчин хавсарч амжилттайгаар цохьсон баймуй. Эхлэж байлдах үест Гоминданы цэрэг нь давшихыг завдсан боловч улаан цэрэг, партизан ангиудад цохигдож 8 сарын эхээр Житай нутагт ухрах зуур өөрийн хоёр дивизийг цохиулжухуй. Үүнээс хойш генерал Цин Житана хэмээхийн команд доор байсан урьд зүг дэх Гоминданы цэргийн бүлгүүд нь идэвхтэйгээр байлдахаан зогссон байна. Үүний дараа зүүн зүг дэх арми цэргийн хойт зүгт хүрэлцэн ирэхийн сацуу хойт зүгт байсан улаан цэрэг нь Жүн Пин хэмээх хотыг эзлэн авч дайсны 60 дугаар дивизийг бут цохисон баймуй. 7 ба 6 сард улаан цэргийн байлдаан нь зүүн ба урд зүг дэх байлдааны газруудад туйлын их амжилтуудыг бүтээж генералуудын нэгтгэсэн цэргийн хүчийг эвдэж чадсан үүнд 19 дүгээр арми ба Хан Тун хэмээх мужийн цэргүүдийг байлдах чадал үгүй болгосон байна. Иймд улаан цэрэг нь өөрийн хүчийг генерал Шан Кай Ши-ийн цэрэг лүгээ байлдаж түүний байлдааны зүүн үзүүрийг эзлэн авсан ба Бүжияан мужийн баруун хойт зүгт дайсан этгээдийн эзэлж буй хотуудыг эсэргүүцэхээр бага хүчийг орхиж улаан цэрэг нь Чинь Чин хэмээх хотыг чиглэн явж Гоминданы 3 дивизийг бут цохиж цааш Нанжин хэмээх хотыг чиглэж явжухуй. Дайсан нь өөрийн байлдааны зүүн жигүүрт байлдахыг түдгэлзэж Иурсан Нанжин хэмээх хотын орчим өөрийн хүчийг нэгтгэсэн үүнд гурван арми цэргийг цугларуулсан амуй. Энэ газраа байсан хүчээр сул улаан цэргийг ухруулж улаан цэргийн ангиудыг түүний гол хүчнээс холдуулахыг оролдсон амуй. 11 сарын 10-ны өдөр Гоминданы цэрэг нь улаан цэргийн ангиудыг бүслэж бут цохихыг завдсан боловч амжилтуудыг олж үл чадсанаас улаан цэргийн ангиуд нь амжилттайгаар байлдаж аливаа дайрагсадад хатуу цохилтыг өгч өөрийн эзлэсэн байруудыг алдсан үгүй байна. Бас дайсан этгээд нь хорт зай тавиж дайрсан бөгөөд улаан цэргийн ангиуд нь энэхүү дайрахуйд зохистойгоор ухарч 11 сарын 16 ба 17-ны өдөр дахин давшиж дайсны этгээдийн 3 ба 9 дүгээр дивизүүдэд ихээхэн хор хүргэжүхүй. Улаан одон - №17 (224). - 3-р нүүрт. 24 оны 3 сарын 28-ны өдөр. ***


Гадаадын сонин Хятадын улаан цэргийг эсэргүүцсэн зургадугаар байлдааны дүн (14 дугаар сонины үргэлжлэл) 12 сарын эцсээр 8 дивизийн хүч бүхий дайсны нэгтгэсэн бүлэг ангиуд нь улаан цэрэг лүгээ жадаар тулалцсан ба 19 арми нь улаан цэргийн байлдааны баруун үзүүрт үлэмжхэнээр хор хүргэхүйд ойртсон баймуй. Үүнд Хүнжичи хэмээх нутагт 6 дүгээр дивизээс ихээхэн тусламжийг үзүүлсэн байхаас гадна Лүнцичин хэмээх мужаас 5 дугаар дивиз хүрэлцэн ирж тусламж үзүүлэхийг завдахад улаан цэргийн эрх баригчид Ау Гайжин хэмээх нутаг газраа гол хүчээн нэгтгэж Шан Кай Шиийн цэргүүдийг цохихоор төлөвлөж амжилттайгаар байлдсан баймуй. 12 дугаар сарын сүүлээр ба нэгэн сарын нэгэнээр Шан Кай Ши-ийн цэрэг нь Фүчиджин мужид 19 дүгээр армийн цэрэгтэй тулалцсан баймуй. Энэ зуур улаан цэрэг нь хүчээн нэгтгэн хуралдуулж өөрийн байлдааны газрын баруун үзүүрийг бэхлэж хэрвээ Шан Кай Ши-ийн цэргүүд Фүчиджан мужийн зүгээс Зөвлөлт Хятадыг довтлон ирэх ахул цохих шийдвэр байсан бөлгөө. 242 оны 1 сарын 15-ны үеэр Шан Кай Ши-ийн цэрэг нь бүх хүчээр 19 дүгээр армийн цэргүүд лүгээ байлдаж байх үест орсон баймуй. Түүнээс гадна дайсны этгээдээс винтов буу 6000, пулимёт 200-г олзлон авжухуй. Гүн Юүнан ба Жигүйя хэмээх нутгуудыг эзлэн аваад Цига Лин Гэ хэмээх голыг уруудан явж Тин Сүн хэмээх генералын үлдэгдэл цэрэг лүгээ байлдаж Банину хэмээх хотыг эзэлжүхүй. Улаан цэргийн хоёрдугаар бүлэг ангиуд нь урд зүгт чиглэн явж Би Жиу, Ин Шан хэмээх мужуудыг эзэлж Зөвлөлт байдалд оруулсан амуй. Энэхүү явдалд партизанууд ихээхэн тусламж үзүүлсэн амуй. Партизануудаар 3 дугаар корпусыг байгуулж Жан Ди Чан хэмээхийн командаар байлдсан баймуй. Улаан цэргийн 3 дугаар бүлэг ангиуд нь зүүн зүгт чиглэн явж улаан цэргийн 11 дүгээр арми лугаа хүчин хавсарч амжилттайгаар байлдаж хэд хэдэн аймгуудыг эзлэн авжухуй. Дайсны этгээд нар харилцан туслалцаж байлдахыг шийдвэрлэсэн боловч тус болсон үгүй. 23 оны намрын саруудад улаан цэрэг нь өдий төдий аймагууд эзлэн авсан байна. генерал Жан Шин-э хэмээх цэргүүдийг цохиж Ванжин мужийн Сүйтэн хэмээх ихээхэн хотыг эзлэн авч цэргийн хэрэгслүүд олноор авсан болохоос гадна Шишүн хэмээх мужийн 15 сая хүнтэй 2-3 аймгийг эзлэн аваад улаан цэрэг нь эдүгээ үед өөрийн эзлэх явдлыг өргөтгөж буй болмуй. Хятадын улаан цэргийг эсэргүүцсэн 1 дүгээр байлдааны дүн нь болмуй. Үүгээр хянаваас олон сая тооны ажилчин нарын хувьсгалын хөдөлгөөнийг гадаадаас тусламж авсан техник зэвсэгээр үлэмж хүчтэй генералуудын нэгтгэсэн хүчин нь даран сөнөөж чадахгүй болох нь лав мөн баймуй. Улаан одон - №17 (224). - 4-р нүүрт. 24 оны 3 сарын 28-ны өдөр. https://www.esan.mn/read/11913 2 24 он гэдэг нь Монгол улсын он тооллоор бөгөөд энэ нь 1934 он болно.


Гадаадын мэдээ Пү И-ийг Манж Улсын эзэн хаанд суулгасан явдлын тухайд Нанжин Засгийн Газраас бичиг мэдүүлэв СССР-ийн Гадаад Явдлын Яаманд Москвад суугаа Хятадын Элчин Сайдын Яамнаас мэдэгдэх бичиг ирүүлсний дотор Нанжин Засгийн Гадаад Яамны сайд Ван Жин Вей-гээс Пү И-ийг Хятадын зүүн гурван мужийн эзэн хаанд өргөмжлөн суулгасан явдал хуульд үл нийлэлцэх зйү бус хэрэг мөн хэмээн мэдүүлсэн учрыг Хятадын Элчин Сайдын Яамнаас уламжлан мэдэгдэжүхүй хэмээмүй. Үнэн – №25 (978) – 3-р нүүрт. 24 оны 3 сарын 30-ны өдөр. https://www.esan.mn/read/11914 Гадаадын мэдээ Цахарын дотор Японы цэргийн хүчин идэвхжиж байна Шанхай. Хятадын олон сонинуудаас Цахар мужийн дотор Японуудын явуулга хүчтэйгээр явуулагдаж байна хэмээн тэмдэглэн бичмүй. “Цеэ буу” сониноос мэдээлэн бичсэнээр Цахарын зүүн этгээдэд генерал Раранугаар удирдан тэргүүлэгдсэн шинжилгээний анги ирсэн ба тэндээс Дотоод Монголын баруун этгээдийн нутаг одохоор завдан буй хэмээмүй. “Шин Вен буу” сониноос тэмдэглэн бичсэнээр Цахарын зүүн этгээдэд буй Япон цэрэг Цахарын дотогш хөдлөн явсаар буй хэмээн бичмүй. Ардын үндэсний эрх – №27 (150) – 4-р нүүрт. 24 оны 4 сарын 2-ны өдөр. https://www.esan.mn/read/11916 Гадаадын мэдээ Дотоод Монголд Японы идэвх чангарч байна Шанхай. Хятадын сонинуудаас мэдээлснээр Дотоод Монголд Японы идэвх чангарч монголчууд ба Нанжингийн Засгийн Газар хоёрын хооронд харилцаа сайжрах явдалд саад боомт болохыг оролдож баймуй. Нанжин Засгийн Газраас Монгол автономит захиргаа байгуулах тухай төлөвлөгөөг энэ онд эрхбиш хурдавчлан биелүүлвээс зохих тухайн тушаалыг гаргасан боловч олон чуулганы төлөөлөгчдөөс хуралдан зохион байгуулах тухын хэргүүдийг хэлэлцэх хэмээсэн хурал нь эдүгээ хүртэл хуралдаж чадаагүй баймуй. Манжийн дотор бослогын хөдөлгөөн дэлгэрэн нэмэгдсээр байна Манжийн олон сонинуудаас мэдээлэн бичиж байгаагаар үзвээс Манжийн дотороо Японы эзэрхэг түрэмгий ба Манжийн хаант засгийг эсэргүүцсэн партизаны хөдөлгөөн дахин дахин сүрлэг хүчтэйгээр үүсэн гарсаар буй бөгөөд эл партизаны хөдөлгөөнүүдэд тариачин ард үлэмж олноор оролцож явмуй. Хөдөөгийн аж ахуйгаас бүтээгдэж гарах зүйлүүд үнэ онцоор буурч буй учраас тариачин ардын байдал нь улам улмаар тэсэшгүй хүнд зовлон гачигдалтай болж баймуй. Ардын үндэсний эрх – №31 (154) – 2-р нүүрт. 24 оны 4 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/read/11924 Гадаадын мэдээ Японы цэргийн бэлтгэл Москвагийн үнэн сонинд Шанхай хотноо суугаа өөрийн сурвалжлагчаас бичсэн зүйлийг нийтлэсний дотор Хятадын хойт талын нутаг нь өдөр ирэх тутам түгшүүртэй болж буй ба Японы цэргийн газраас Цахарын дотор цэргийн бэлтгэлийг хийх явдлыг үргэлжүүлж буй. Үүнд Япон нараас цэргийн орон сууцны хэрэгсэл, нисэх онгоцны байдлыг бэлтгэх зэргийн чанартай ажлыг гүйцэтгүүлэхээр тэндэх нутгийн Хятадын ард иргэнийг дайчилсан баймуй. Бас Японы цэргүүд нь Хятадын харьяат ардуудыг өөрсдийн орон байшингийн дээр Японы туг өлгөхийг албадмуй. Японы цэргийн газраас Дотоод Монголд цэргээн шилжүүлэн явуулж буй. Эдгээр бүхий л зүйлүүд болвоос япон нь харгис ноёд феодлууд болон мөн харгис лам наруудыг түшиглэж Дотоод Монголд гүнзгийгээр цөмрөн орохыг аль хэдийнээс бэлтгэж байгааг даруй гэрчлэх бөгөөд одоо Япон нь энэхүү


төлөвлөгөөгөөн биелүүлэхийн тулд Дотоод Монголын ард иргэнийг хүчээр түрэмгийлэн дүүрнээр эзлэн авч Манж улсад нэгтгэж өөрөөн эл колонийн жинхэнэ эзэн нь болохыг эрмэлзэж баймуй хэмээн бичмүй. Үнэн – №30 (983) – 3-р нүүрт. 24 оны 4 сарын 19-ны өдөр. https://www.esan.mn/read/11926 Гадаадын мэдээ Харбин хотноо Хятадын Эв Хамт намын гишүүдээс ажиллаж буй нь Харбин. Ничи Ничи хэмээх сонинлд бичсэний дотор Японы Эв Хамт намын нууц байгууллагыг олж илрүүлснээс хойш Хятадын Эв хамтчууд нь уул ажлаан Харбин хотноо шилжүүлэн явуулах болсон баймуй. Саяхан Харбин хотод Цагдан сэргийлэх газраас Хятадын Эв Хамт намын нэгэн хүнийг дайчлан барьж мөрдөн байцааваас Эв Хамт намын гишүүдээс Манжийн гол төв хотуудад Эв Хамт Намын салбаруудыг зохион байгуулж, “Улаан туг” хэмээх нууц сэтгүүлийг гаргахаар бэлтгэж баймуй. Хятадын Эв Хамт Намын гишүүдээс ард олны дунд сурталыг нэвтрүүлэн өөрийн намын гишүүнд элсүүлэн оруулахыг төлөвлөж баймуй хэмээжүхүй. Бас саяхан Цагдан сэргийлэхээс Эв Хамтын ухуулах бичгийг Хятад хэл дээр бичсэнийг олсны дотор Пү И-ийг цохиж унагаагтун, шинэ засгийг эсэргүүцэх партизаны хөдөлгөөнийг зохион байгуулж явуулах хэрэгтэй, мөн Манжийн зүүн этгээдэд партизаны отрядууд шинэ засгийг эсэргүүцэн баатарлаг байлдаж буй – Япон цэрэг юу ч хийж чадахгүй нь ил тодорхой болжухуй. Эдүгээ үест Хөлин хотыг Гаошин хэмээхээр тэргүүлэгдсэн партизан отрядууд эзлэн авсан гэх мэтээр нийтлэн байжухуй хэмээмүй. Үнэн – №31 (984) – 4-р нүүрт. 24 оны 4 сарын 21-ны өдөр. https://www.esan.mn/read/11927 Гадаадын мэдээ Төвдийн лам нарын төлөөлөгч нар Гүргүн хэмээх газар хүрэлцэн ирэв 4 сарын 22-ны өдрийн мэдээнээ. Шанхайн мэдээнд Хятадад одож харилцан ярилцахын тулд явсан Төвдийн лам нарын төлөөлөгч нар Гүргүн хэмээх газар хүрэлцэн ирэв хэмээхээс гадна Банчин лам нь Төвд оронд эргэж ирэх ахул Нанжин Засгийн нөлөө чанга болох хэмээмүй. Мөн энэ тухай Америкийн сонинд бичсэний дотор Хятадад суугаа Английн элчин ба Банчин лам хоёрын хооронд гэрээ байгуулсаны дотор Англичуудаас Банчин ламыг ашиглан өөрийн нөлөөг Төвд орноо бэхжүүлэхийн хамтаар Төвдөөс Хятадын талын бодлогыг баримтлах явдлыг Төвдийн Засгийн газраас зөвшөөрлийг олгомуй хэмээжүхүй хэмээмүй. Үнэн – №32 (985) – 2-р нүүрт. 24 оны 4 сарын 25-ны өдөр. https://www.esan.mn/read/11929 Төвдийн тухай тэмдэглэн бичихүй нь Лондон. Мэдээгээр Даш лам Хятад цэргийг дагуулан Төвдөд эгэж очихоор болсон тухай мэдээг мэдээлэн бичихүйдээн энэ явдал болвоос Төвдөд Англи Хятад хоёрын нөлөө харилцан гучин жилийн дотор үргэлжилж мөргөцөлдөн тулалдаж ирсэн байлдаанд шинэ үе шат болжухуй. Саяхан нас барсан Далай лам болвоос Англи, Энэтхэгийн Засгийн газраас тавигдсан ба Английн тал барьж түших бодлогыг явуулж байсан ба Далай ламаас Даш ламыг 1932 онд Сычуан мужид хөөн гаргасан бөлгөө. Эдүгээ үест Энэтхэгийн Засгийн Газраас Төвдийн эдүгээгийн хүнд түгшүүртэй байдлыг далимдуулан Төвдөд Английн хяналтыг улам баттайгаар явуулах явдалдаан ашиглах болов уу хэмээн Төвд нар их л сэжиглэн эргэлзэж баймуй. Хятадаас өөрийн нөлөөг Төвдөд чангатган явуулах тухай төлөвлөгөөгөөн их л оролдлого хөдөлгөөтэйгээр явуулж баймуй. Тэрхүү төлөвлөгөөний ёсоор болвоос Төвдийн нийслэл Лхаст Хятадын тухай Да чинтун хэмээх тэргүүлэгчийг суулгах ба Сычуан мужаас Лхас хүртэл машин тэрэгний зам барьж байгуулах, аэрофланы агаарт харилцааг хөгжүүлэх тэргүүтэн болмуй хэмээн бичжүхүй. Үнэн – №34 (987) – 4-р нүүрт. 24 оны 5 сарын 1-ны өдөр. https://www.esan.mn/contents/11931


Гадаадын мэдээ Японоос Дотоод Монголд явуулах төлөвлөгөө нь Байпин. Саяхан Бай Лин Миеү-д монголын улсын төрийн зөвлөлийн зохиолын хурал суулгаж эгэж ирсэн Байпины цэргийн зөвлөлийн гишүүн Хо Жин-ээс Дотоод Монгол болвоос Япоын цэргийн хүчинд бүрнээ автагдахуйд ойртсон баймуй. Хөх хот ба Бай Лин Миеү-ээс Гадаад Монголын хил дээр буй Пэнжияан хүртэлх ба мөн Долон нуур, Чуулалт хаалга зэргийн хоорондох тэрэгний замаар Японы моторт хүчнүүд нь 100 буюу 200 ачааны машинаар долоо хоногийн дотор Цахарыг цэргийн хүчээр эзлэн авч тэндээс Манж Монголын хаант улс хэмээхийг байгуулах бодлогоон биелүүлэхэд дөхөм хялбар баймуй. Хятадын олон сонинуудаас мэдээлэн бичснээр Японууд болвоос Дотоод Монголын баруун этгээдийн газрыг цэргийн хүчээр эзлэн авах тухай төлөвлөгөөг боловсруулан зохиож буй ба тэрхүү төлөвлөгөөгөөн 6 сард биелүүлэх бодлоготой баймуй. Эдүгээ Японы 14 дүгээр дивиз нь Жи Хэй мужийн хойт этгээдэд мордсон ба тэндээс баруун тийш мордмуй. Бас 8 дугаар дивизийн штаб нь Долон нуурт шилжиж суусан баймуй. Саяхан Японы аэрофланууд Монголын хил хязгаарыг нарийн тагнах тагнуулыг гүйцэтгэжүхүй хэмээмүй. Банчин ламаас товлосон хэлэлцээ Банчин ламыг Төвдөд эргүүлэн аваачих тухайд харилцан хэлэлцээр Төвдөөс одсон Анчин ламаар толгойлуулсан төвд лам нарын төлөөлөгчид нь эдүгээ Шанхайд хүрэлцэн иржихүй. Энэхүү төлөөлөгчдийн тэргүүлэгч Анчин ламаас хэлсэнээр Төвдийн олонх нь Банчин ламаас Төвдөд эгэж очих явдлыг хүсэн угтамуй хэмээжүхүй. Үүнд Банчин ламаас хэрвээ миний бие Төвдөд эгэж очих аваас үүний урьд Төвдийн эрх баригчдаас хураасан миний хөрөнгийг эргүүлэн олгох ба бие хамгаалах цэрэг 30000- ийг өгвөөс буцаж чадмуй хэмээн мэдүүлжүхүй. Японы дипломат нар уран арга хийж байна Шанхай. Япон болвоос умарт Хятад ба Цахар хийгээд мөн Хятадын бусад газруудад өөрийн хавар цагийн бэлтгэлүүдийг чангатгаж буйн нөгөөтэйгүүр өөрийн жинхэнэ бодлого төлөвлөгүүдээн нуун далдлахын тулд дипломатын уран арга хийж бусдыг төөрөгдүүлэхийг оролдож баймуй. Ардын үндэсний эрх – №37 (160) – 4-р нүүрт. 24 оны 5 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/11938 Гадаадын мэдээ Японы эзэрхийлэн довтлох явуулга Москвагийн Үнэн сониноос мэдээлэх нь Японоос Дотоод Монголд гүнзгийгээр цөмрөн орох цэргийн бэлтгэлийг хийж буй хэмээн энэ оны 4 сард Шанхайн сонинуудад төөртөл бичижихүй. Япон төлөөлөгчид нь Жихэ ба Цахар мужуудад цэргийн нарийн бодлогод холбогдох барилгыг үйлдвэрлүүлэхийн тулд арваад мянган ажилчныг хүчээр дайчлан цугларуулж баймуй. Шин Ван Бау хэмээх сонинд бичих нь энэ оны 4 сард гагцхүү хоёр долоо хоногийн дотор Японоос Жихэ мужид таван мянга дөрвөн зуун ажилчдыг оруулсан хэмээмүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улстай хил хязгаар нийлсэн газрууд ба бүх Дотоод Монгол нь нэгэн адил Японы цэргийн төлөөлөгчдөөр дүүрсэн баймуй. Шалган шинжих комисс хэмээх нэртэй Японы тагнуулын отряд нь Дотоод Монголоор тархан явж тэндэх нутгийн харилцан бие биедээн эсэргүү тэсэргүү дайсан болж бүхий цэргийн хэсэг бүлгүүдийг өөрийн талд худалдан авах ба зэвсэг багажаар хангаж буй. Энэхүү комисс нь ялангуяа Бүгд Найрамдах Монгол Ард Улстай хил хязгаар нийлж буй газруудад онц идэвхийг гаргаж буй. Японы төлөөлөгч нараас цэргийн отрядуудыг байгуулж буй бөгөөд тэдгээрийг дараад нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс лугаа хил хязгаар нийлж буй газруудад явуулж монголд гэнэт довтолж адуу мал дээрэмдэх зэргээр хохирол учруулахыг эрмэлзэн зоримуй хэмээжүхүй. Үнэн – №38 (991) – 2-р нүүрт. 24 оны 5 сарын 16-ны өдөр. https://www.esan.mn/read/11945


Гадаадын мэдээ Эзэрхэг түрэмгий нараас Түвдийг колоничлон эзэрхэг тулд зодолдож байна Өнгөрсөн 23 дугаар оны арван хоёр сарын арван долоонд Түвдийн далай ламын бие нэгэнт наснаас нөгчсөнөөс хойш Түвдийн дотор болсон байдал нь урьд удааны хувиар бүх нийтийн анхаарлыг өөртөөн татаж баймуй. Сүүлийн үест Английн, Японы, Холбоот Улсын, Америкийн ба Хятадын сонин бичгүүдэд Түвдийн доторх байдлын асуудлын тухай олон зүйлүүд ба тэмдэглэлүүдийг бичих нь үзэгдэх болжээ. Хятадын Шанхай хотноо хэвлэж гаргадаг бөгөөд “Ардын индэр” хэмээх нэртэй хятад сонинд гүйцэт сонирхолтойгоор бичсэн зүйлийн орчуулгыг бид нараас доор жагсааж дурьдмуй. Үүнд бичсэн нь “Сүүлийн жилүүдэд Түвд нь үнэндээн Хятадын хяналт дор хамаарах үгүй тусгай байсан ба тэр ч байтугай өөрийн цэргүүдийг баруун Шинжааны дэвсгэр тийш түлхэж оруулах тухай Английн тусламж үгүйгээр бус маш их идэвхийг гаргаж байсан амуй. Хятадаас Түвдэд өөрийн цэргээн явуулж тэнд хятадын эрх мэдлийг хамгаалах явдалд Англи нь хорь илүү жил саатуулсан бөлгөө. Түвдийн цэрэг нь Английн цэргийн дарга нараар сурган зааварлуулсан ба мөн английн зэвсэгээр хангагдсан болох нь одоо зүүн тийшээн хөдлөн явж буй. 23 онд Түвд ба Хятадын захиргааны хооронд ёс болгож эв найрамдлыг хэлэлцэж тогтоосон боловч боловч мөн оны арван нэгэн сард Түвдүүд нь баруун Шиганд цөмрөн орж Бадэ хэмээх хэмээх хотыг эзлэн авч энэхүү хятадын мужийг Түвдийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан болой. Далай ламын нас нөгчсөнөөс хойш Түвдийн цэргүүд нь Лхас /Зуу/ -д татагдан очжээ. Нэгэн цаг зуурын дотор дахин найрамдсан мэт болсон амуй. Гэтэл оны гурван сарын эхэнд Түвдийн цэргүүд нь Хятадын баруун хязгаар дээр дахин орж Шиганы хэлэн олон нутгуудыг чөлөөлөхийг тэндэх эрх баригчдаас шаардсан бөгөөд үүнд хятад нараас Түвд нарын шаардлагыг гүйцэтгэхийг зөвшөөрсөнгүй ба энэ жилын гурван сарын арван хоёрны өдөр Түвдийн арван мянган цэргүүд нь их бууны гурван роттойгоор Чанши голыг гатлан гарсан ба мөн гурван сарын арван зургаанд Дихи хэмээх том хотыг тэд нараас эзлэн авсан амуй. Бас Лхас /Зуу/-аас хүчинийг дахин нэмж ирүүлжүхүй хэмээмүй. Түвдээс довтолж байгаа үзэгдлээр Хятадын дотор өөрийн нөлөөг өргөтгөхийг эрмэлзэж Түюдийн дотор Англиас явуулан бүхүй хатгалтын тухай Хятадын сонинд гүйцэт тодорхойгоор бичиж байхуйд бас Английн сонинууд нь өөрийн ээлжний талаар Түвдийн хэрэгт нэгэн адил ихээхэн үүргийг үзүүлэхийг үүсгэвэрлэн бүхий Японы дүрс байдлыг илрүүлэн бичмүй. Үүнд Японы Түвдийн доторх явуулга нь түүнээс Дотоод Монгол ба Хятадын баруун хойт талд идэвхжих явдал нь өргөжиж буй лугаа дотно холбоотой болой. Урьд Түвдээс хөөгдөж гарсан Нанжины засгийн үнэнч засаг нь мөн бөгөөд бас хоёр тийшээн нэлээд аятайхнаар шарвадаг мөнөө Банчин ламаар уламжлан Японоос Түвдэд өөрийн явуулгыг нэвтрүүлэн оруулахаар эрмэлзэж буй. Эдүгээ үед Банчин лам нь Түвдэд буцаж ирэх аваас Түвдийн дотор Нанжины Засгийн нөлөө хүчинтэй болоход хүрмүй хэмээн мөнхүү Түвдийн эрх баригчид нараас үзмүй. Хэдий тийм боловч гадаадын сонинуудад Банчин лам нь Япон нар лугаа холбоотой ба найрамдалтай болохыг дурдаж бичих нь улам бүр олширсоноос авч үзвээс Түвд нарын тийнхүү итгэмжлэн буй нь зарим талаар сэжиглэлийн төрүүлмүй. Бид нарын саяханаа хүлээж авсан мэдээнд үзэхэд Түвдийн засгийн газраас томилогдсон төлөөлөгчид нар Гачин лам хэмээхээр толгойлуулан Шанхай хотноо хүрэлцэн очивой. Энэхүү төлөөлөгчид нарын Хятадад очсоны зорилго болвоос Банчин ламыг Түвдийн Засгийн Газраас урьсан хэргийг гүйцэтгэх таалалтай болмуй. Хятадын сонинуудад энэхүү Гачин ламын хэлсэн үгийг бичсэнийг дурдваас “Түвдийн олонх нь Банчин ламаас Түвдэд эгэж очих явдлыг баярлаж угтан хүлээмүй” хэмээжүхүй. Хэдүй тийм боловч амаар ийнхүү баталж хэлсэн нь Банчин ламыг үл хангах тул түүнээс баталгаа болгохоор тавьсан нь “Хэрвээ миний бие Түвдэд эгэж очих аваас миний хөрөнгийг эгүүлэн олгожщх ба бие хамгаалах цэрэг 30,000-ийг гаргаж өгөх ахул тийнхүү буцаж чадмуй” хэмээн мэдүүлжүхүй. Үүгээр үзэхэд Банчин ламаас түүний буцаж очиход Түвдийн жинхэнэ олон нийт нь баярлан угтах биз хэмээн дан их итгэхгүй байх бөгөөд харин дүүрнээр зэвсэглэж буцахыг зорьж буй учир нь түүнээс Дотоод Монголд байгаа лугаа нэгэн адил Түвдитйн дотор Японы хөлсний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх хэмээсэн хэрэг болмуй. Үнэн – №39 (992) – 2-3-р нүүрт.


24 оны 5 сарын 21-ны өдөр. https://www.esan.mn/read/11949 Гадаад мэдээ Японы төлөөлөгч нар нь Дотоод Монголыг бүрнээ эзлэхийн үндсүүдийг бэлтгэж буй Японы цэргүүдээс Дотоод Монгол орныг бүрнээ эзлэхээр бэлтгэл ажлыг үргэлжлэн явуулж буй тухай зохих баримт материалуудыг Хятадын хэвлэлд нийтлүүлсээр амуй. Бээжин хотод хятадын зүүн хойт зүгээс ирсэн гадаадын хүмүүс нь энэхүү зүгт Японы цэргийн олон ангиуд буй ба мөн нисэх онгоцнуудын буудлуудыг байгуулсан зэргийг батлан гэрчилмүй. Дотоод Монголын Автономитын байдлын төлөөнөө хэмээн тэмцсэн хөдөлгөөний тэргүүн болох Японы эзэрхэг түрэмгий нарыг төлөөлсөн Ван Дэ Вана хэмээх штабын газраар орж явсан гадаадын хүмүүс нь Дотоод Монголын нутаг газруудад Японы цэргийн офицер нар чөлөөтэйгээр сэлгүүцэн явж буй болохыг батлан өгүүлэхээс гадна Ван Дэ Вана хэмээхийн суусан газар ба Жихэ мужийн хооронд японы ачааны машинууд үргэлжлэн явж буй болмуй хэмээх бөгөөд энэхүү Вангийн байсан газар болвоос манай монголын хил хязгаараас 70 километр хэмжээний газар болмуй. Дотоод Монголын ван гүнгүүд болвоос Японы эрх мэдэлд бүрнээ орсон болох ба Японууд нь Дотоод Монголыг бүрнээ эзлэх явдлын үндсэн шалтгаануудыг бэлтгэж чадсан хэмээн мөн гадаадын хүмүүсээс давхар гэрчилмүй. Улаан од - №27 (234). - 2-3-р нүүрт. 24 оны 5 сарын 23-ны өдөр. https://www.esan.mn/read/11955 Гадаадын мэдээ Хятадын Зөвлөлийн засагт нутгуудын аж ахуйн хөгжлийн амжилтууд Хөрөнгөтөн улсуудын сонин хэвлэл нь Хятадын доторх Зөвлөлийн засагт нутгуудад эвдрэл самуун бллж буй хэмээн цуурхал тараан бичдэг баймуй. Үнэнтэй мэдээ баримтуудыг авч үүнд хянаваас Зөвлөлийн Засаг байгуулсан Хятадын доторх нутагт аж ахуйн байдал нь тийм дорой муу бус баймуй. Жишээлбээс, эдүгээ Зөвлөлийн засагт нутгуудад хаврын тариалангийн компанийг ихээхэн амжилт бүтээлтэйгээр явуулж тийнхүү хаврын тариалангийн компанийг зохион байгуулж явуулахад ажилчдын кофиративүүдээс оролцон хүчитгүүлж байдаг баймуй. Бас аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар үлэмж ихээхэн ажлыг явуулж баймуй. Үнэн – №40(993) – 2-р нүүрт. 24 оны 5 сарын 24-ны өдөр. https://www.esan.mn/read/11956 Гадаадын мэдээ Түвдүүд ба Хятадын цэргүүдийн хооронд байлдаан үргэлжилэн буй Бээжин хотноо гардаг “Хятадын цаг” хэмээх нэртэй сонинд бичсэний дотор Түвд ба Хятадын хил дээр мөн Түвд, Хятад хоёрын хооронд дайн байлдаан дахин шинээр үүсжүхүй хэмээмүй. Японоос Хятадад тавьсан шаардлага Английн “Өдөр тутмын мэдээ” хэмээх сонинд бичсэний Японоос Хятад лугаа шууд хэлэлцээ хийж буй хэмээмүй. Үүнд Япон нь Хятадаас гүйцэтгүүлэхээр шаардах үндсэн зүйлүүдийг мөнхүү сонинд тодорхойлсноос дурдваас. 1.Манж улсыг зөвшөөрч хүлээх, 2.Хятадын умраа талд ба ялангуяа Бээжин хотын орчин тойронд Японы “Тусгай эрх ашгийг” зөвшөөрч хүлээх, 3.Японы зөвшөөрөл үгүйгээр гадаад улсууд лугаа зээлдээний гэрээ хэлэлцээ үл тогтоох үүргийг Хятад нь хүлээх, 4.Хятад улсыг улс төрийн ба эдийн засгийн талаар “Тогтнуулахад” Японы тусламж ба дэмжлэгийг хүлээж байхыг Хятад нь үүрэг болгох, 5.Өөрийн хуурай ба усан хийгээд агаарын цэргийн газруудад Японоос өөр бусад улсуудаас зөвлөхийг урьж үл саатуулахыг үүрэг болгох эдгээр болмуй.


Япон нь Дотоод Монголчуудаас цэргийг байгуулан буй “Хятадын цаг” хэмээх нэртэй сонинд бичсэний дотор Манжийн Засгийн Газраас Чичигар хотноо штаб бүхий Монголын цэргийг байгуулан буй. Одоо Монголын хоёр дивиз цэрэг байгуулагдсан болмуй. Бас мөнхүү Чичигар хотод Монголыг сургах цэргийн сургууль нэгэн адил нээсэн хэмээмүй. Япон нараас Долон нуурт эзэмшиж баймуй Хятадыг сонинд бичсэнээс үзвээс Долон нуурт Японы гаалийн хороо ба давснаас татвар хураах товчоо байгуулагджухуй. Бас тэнд Японы цэргийн төлөөлөгч нар суумуй. Уул сонинд дурдасны ёсоор болвоос Японоос Долон нуурт байгуулан бүхий энэхүү элдэв засаг захиргааны байгууллагууд нь Манж Улсад багтсан Дотоод Монголд “Тусгаар тогтносон засгийг” байгуулахын бэлтгэл нь болж байгаа бололтой хэмээмүй. Үнэн – №41(994) – 2-р нүүрт. 24 оны 5 сарын 28-ны өдөр. https://www.esan.mn/read/11960 Гадаадын мэдээ Японууд Дотоод Монголд довтолж байна Шанхай. Умард Хятадад байдал нь түгшүүртэй байгааг бичиж буйн дотор Японы цэрэг Дотоод Монголд довтолгоог бэлтгэж баймуй. Ойрын үест умард Хятадад чухал чухал явдлууд болох төлөвтэй болжухуй хэмээмүй. Нутгийн ард олноос Японд туйлын дургүйгээр жигшин эсэргүүцэж буй ба Японуудаас Тянжинийг барих явдлыг лахин хөдөлгөн явуулбай. Тийнхүү аэрофлоны байдлуудыг барих явдлыг Япон цэргийн хамгааллын дотор явуулж баймуй. Манж Улсын дэвсгэрийг захиргааны талаар шинэчлэн хувилахаар шийдвэрлэв Шанхай. Манж Улсын Засгийн Газраас оршин суугаа ард олны яс угсаатны хуваарийг үндэслэн баримталж харьяат Манж Улсыг 10 муж болгон захиргааны талаар шинжлэн хувилах явдлыг явуулахаар шийдвэрлэв хэмээмүй. Энэхүү арга хэмжээ нь Хятад ба Монголчуудын завсар хооронд гардаг арга будлиан тэмцлийг зайлуулан арилгах зорилготой амуй. Дотоод Монголыг манжлах явдал Байфин. Хятадын олон сонинуудаас Японууд сүүлийн үест Дотоод Монголыг манжлах явдлыг их л чангатган явуулж байна хэмээн тэмдэглэн бичмүй. Долон нуурт Японы Гаалийн хороо ба Давсны татвар хураах товчоо хийгээд Япон цэргийн Мисси хэмээх төлөөлөгчдийн зэрэг албан газрууд байгуулагдвай. Долон нуурт тийнхүү байгуулагдаж байгаа захиргааны элдэв газрууд нь Манж Улсад багтаж орох Дотоод Монголын бүрэн эрхт хэмээгдэх Засгийн Газрын үндэс болох мэт амуй. Иймийн хамтаар Шанхай Гүван ба Тянжины нутагт Японы идэвх нэгэн адил чангарч баймуй. Үүний урьд байгуулсан Япон Хятадын гэрээний ёсоор Манж Улсад багтаан оруулсан Түн Лучен хэмээх газарт Японуудаас цэргийн ихээхэн хүчин бүхий суурь бэлтгэл газрыг байгуулж баймуй. Тянжинд суугаа Японы орлогч Консул Дотоод Монголд Японы бараа гүйлгэхэд зээл дэлгүүрийн талаар хэрхэн болохыг судлан шинжлэх зорилготойгоор явж ирэв. Ардын үндэсний эрх – №43(166) – 4-р нүүрт. 24 оны 5 сарын 26-ны өдөр. https://www.esan.mn/read/11966 Гадаадын мэдээ Харбины сонинууд нь Монгол Ард Улсыг эсэргүүцэж худлаар гүтгэж буй Эдүгээ Харбин хотноо хэвлэгдэн гардаг цагаантны сонинуудаас сүүлийн үест бичсэн зүйлүүдийн дотор өөрсдийн хүчин үгүй урсгалаан илэрхийлж харин манай Монгол Ард Улсын дотор олон нийтээр босолтыг гаргасан гаргасан хэмээн өдий төдий бичих болжухуй. Жишээлбээс, “Харбины цаг” хэмээх сонинд бичсэн нь Монголын Зөвлөлт засгаас сүүлийн үест цөөн хугацааны дотор 35 мянга орчим Монголчуудыг дайчлан барьж гяндан шоронд хорьсон ба түүнээс том толгойлогч нарыг нь цаазаар аваачсан болой. Энэхүү баримт хэрцгий догшин баримт нь Монголын олон нийтийн дотор жигшин үзэх явдплыг үлэмжхэнээр гаргуулжухуй хэмээн мөнхүү сонинд бичмүй. Иймд энэхүү зүйлийг манай ард бүхнээс уншиж үзэхдээн цагаантны сонин нь олигтойгоор худал хэлж ч чадахгүй болохыг тодорхойгоор мэдмүй. Манай Монгол Ард Улсад ямар ч Зөвлөлт Засаг үгүй


болох ба харин манай улсыг бид нар бүгдээс дурлаж үздэг ардын хувьсгалт засаг толгойлон барьдагийг хэн бүхнээс тодорхойгоор мэдэх хэрэг амуй. Бас тус улсад ямар ч босолт гарсангүй ба харин ард түмэн амгалан тайвнаар өөр өөрийн аж ахуйгаан хөгжүүлэн буй нь бид нарт нэгэн адил тодорхойгоор мэдэгдсээр буй хэрэг болой. Цагаантанаас энэ мэтийн худал гүтгэлэгийг гагцхүү Японы довтлон эзэрхийлэгчдийн тусын тулд бичиж буй. Учир юун хэмээбээс Японоос худал гүтгэлэгийн үнийг тэд нарт олгодог баймуй. Ажилчин ард түмнийг хуурч мэхлэх ба Японы довтлон эзэрхийлэгчдийн явуулгыг далдлахын тулд энэхүү худал гүтгэлэг нь хэрэглэгдэхээс өөр үгүй болмуй. Үнэн – №41(994) – 2-р нүүрт. 24 оны 5 сарын 28-ны өдөр. https://www.esan.mn/read/11968 Гадаадын байдлаас Гадаадын эзэрхэг түрэмгий улсуудаас Түвдийг колоничлон авахын төлөө хоорондоон зодолдож байна Өнгөрсөн 23 дугаар оны 12 сарын 17-нд Түвдийн далай ламын бие нэгэнт наснаас нөгчсөнөөс хойш Түвдийн дотор болсон байдал нь урьд удааны хувиар бүх нийтийн анхаарлыг өөртөөн татаж баймуй. Сүүлийн үест Английн, Японы, Холбоот Улсын, Америкийн ба Хятадын сонин бичгүүдэд Түвдийн доторх байдлын тэмдэглэлүүдсүүлийн үест үлэмжхэнээр гардаг болжээ. Түвд болвоос сүүлийн жилүүдэд үнэндээн Хятадын эрх мэдлийн хяналтаас тусгаарлагдан буйгаар үл барам харин ч Англиас туслалцаалун үлэмжхэн идэвхийг гаргаж өөрийн цэргийг Хятадын Шинжиан мужийн баруун этгээдийн нутагт довтлон оруулахыг оролдсоор иржихүй. Үүнд урьд 20 жилийн өмнө Хятадаас Түвдэд өөрийн эрх мэдлийг бататгахын тулд цэрэг мордуулан илгээх хэмээхэд Англиас саад боогдлыг учруулсан бүлгээ. Одоо болвоос Английн цэргийн дарга нараар сургагдсан бөгөөд Английн зэвсэгээр зэвсэглэгдсэн Түвд цэрэг дорно зүг тийш хөдлөн явж 1933 онд Түвд ба Хятадын эрх баригчдаас хоорондоон найрамдлыг байгуулсан боловч мөн оны 11 сард Түвд нар Шикэн мужийн баруун этгээдэд цөмрөн орж Битан хотыг эзлэн аваад энэхүү Шикэн мужийг Түвдийн мэдэлд шилжүүлвээс зохимуй хэмээн шаардан буй ахуйд Далай лам нас барсанаас Түвд цэрэг нийслэл Лхас хотноо буцаж дуудагдан буцаж түүнээс хойш түр найрамдах мэт завсар гарсан боловч удалгүй 3 сарын нэгнээр Түвэд цэрэг Хятадын баруун хил хязгаарт дахин эгэж ирээд Шикэн мужийн зарим нутгуудыг цэвэрлэн зайлуулж шинжлээд өгвөөс зохихыг орон нутгийн эрх баригчдад шаардан мэдүүлсэнд түүнийг Хятад нараас үл зөвшөөрөн хариу өгүүлсэнд энэ оны 3 сарын 12-нд 10 мянган Түвд цэрэг их бууны гурван ротын хамт Чин Ши голыг гатлан гарч ирээд, мөн 3 сарын 16-нд Шикэн мужийн ихээхэн хот болох Дэхээг эзлэн авсан ба Лхасаас тус Шикэн мужид цэргийн хүчинийг мордуулсан бөлгөө хэмээн бичсэн баймуй. Үүнд хянаваас Хятадын сониноос Английн империалистуудаас Түвд нар өөрсдөөн тийнхүү урагшлан довтолж байгаа юм гэх мэт нэрийдлэгээр өөрийн нөлөөг Хятадад улмаар өргөтгөхийг оролдож байгаа балмад түрэмгий явдлуудыг нэлээнд ил тодорхойгоор бичиж байхын нөгөөтэйгүүр харинхүү Английн сонин хэвлэлээс бас Японоос бодолхийлэн явуулж байгаа бодлогыг илэрхийлдэг чанартай зүйлсийг нийтлэн бичдэг баймуй. Энэхүү эзэрхэг түрэмгий Япон Улс болвоос сүүлийн үест Түвдийн тухай хэрэгт ихээхэн холбогдол нөлөөтэй болж эхэлсэн ба Японоос Түвдэд явуулж байгаа балмад түрэмгий явдлууд нь Дотоод Монгол ба Хятадын баруун хойт этгээдийн зэрэг газарт мөнхүү Японы идэвх чангаран дэлгэрч байгаа явдал лугаа шууд холбогдон үйлдсэн хэрэг болмуй. Японоос Түвдэд цөмрөн нэвтэрч орох бодлогоон үүний урьд Түвдээс үлдэн хөөгдсөн бөгөөд мөн нэгэнтэйгүүр Нанжин Засгийн найдвартай зарлагын түшмэл болсон хоёр тийш өлвөлзөн горидогч Банчин ламаар уламжлан явуулахыг оролдож байдаг баймуй. Банчин ламын тухайд Түвд нараас үзэхдээн хэрвээ эдүгээ үест Банчин лам Түвдэд эгэж ирэх бөгөөс түүнээс Түвдэд Нанжин Засгийн нөлөө чангарах болмуй хэмээн үздэг баймуй. Хэдий тийм боловч тийнхүү үздэг нь эргэлзэлтэй бөгөөд учир нь гадаадын сонинуудаас Банчин лам Японууд лугаа хэлхээ холбоо ба найрамдалтай болохыг бичихүй нь саяхнаас улам олонтой болсон учраас болой. Саяхан хүлээн авсан мэдээнд үзвээс Анчин лам хэмээх хүмүүнээр толгойлуулсан Түвдийн Засгийн Газраас одсон төлөөлөгчид нь Шанхайд хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү төлөөлөгчдөөс Банчин ламыг


Түвдэд эгэж очихыг урих хэмээн харьяат Түвдийн Засгийн Газраас даалгасан даалгаварыг гүйцэтгэх зорилготойгоор Хятадад хүрэлцэн ирсэн баймуй. Хятадын сонинуудад Анчин ламаас хэлснийг нийтлэсний дотор Банчин лам Түвдэд эгэж ирэх явдлыг Түвдийн олонхоос баярлан угтмуй хэмээжүхүй. Гэтэл ийнхүү аман дээрээ батлан хэлж байгаад Банчин ламын сэтгэл амарлахгүй бөгөөд Банчин ламаас түүнийг төдий л итгэхгүй төлөвтэй тул хэрвээ миний бие Түвдэд эгэж очих аваас үүний урьд Далай ламаас санд хураасан миний хөрөнгийг эргүүлэн олгох ба бие хамгаалах явдалд 30 мянган цэрэг гаргаж өгөх бөгөөс миний бие эгэж очиж чадмуй хэмээх хэлэлцээг гаргасан баймуй. Үүнээр үзвээс Түвдийн жинхэнэ олонх ардуудаас Банчин ламын эгэж ирэхийг хүссэнийг Банчин лам төдий л итгэхгүй нь Түвдэд мөн Дотоод Монгол дахь явуулгын нэгэн адилаар Японы хэрэг үйлсийг бүтээж өгөх бузар жигшүүртэй ажлыг хэвээр гүйцэтгэхийн тулд биеэн бүрнээ зэвсэглэн эгэж очих бодлоготой байх нь завсаргүй лавтайяа мөн болжухуй. Эдүгээ болвоос Түвдэд Английн буюу эсвээс Японы чухам алин нь ялж дийлэх хэмээн шууд тодорхойлон хэлэхүйд бэрхтэй баймуй. Гэвч Түвдийн жинхэнэ ард түмэн нь хуучин хэвээр туйлын хүнд гачигдал зовлонг үзэж харьяат орноон гадаадын харгисын колонийн дарлагдалд автагдаж тоно дээрэмдүүлж сүйтгэн үрэгдүүлэх аюулд тохиолдож байгаа нь ил тодорхой баймуй. Ардын үндэсний эрх – №44(167) – 4-р нүүрт. 24 оны 6 сарын 4-ны өдөр. https://www.esan.mn/read/11970 Гадаадын мэдээ Тусгай мэдээ Харбины сонинууд манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг худлаар бичиж байгааг харав уу Харбинд хэвлэгдэн гардаг цагаантны “Цаг” хэмээн сонинд бичсэн нь СССР улс сүүлийн үед Монголын Зөвлөлт засгаас сүүлийн үест цөөн хугацааны дотор 35 мянга орчим Монголчуудыг дайчлан барьж гяндан шорон тусгай хорин газруудад хорьж суулгаснаас гадна тэдгээр дайчлан баригдсаны ихэнхийг буудан алжухуй. Энэ мэтээр ард олныг хэрцгий ширүүнээр дарангуйлан үрэгдүүлж байгаа дээрээс нь өнгөрсөн 4 сарын 5-нд Монголын дунд Зөвлөлтийн Засгийг эсэргүүцэх хөдөлгөөн үүсэн гарч тэрхүү хөдөлгөөн нь улмаар өргөжин батажсаар баймуй. Гадаад Монголд байдал нь өдөр ирэх тутам улам муужирч ард олон нь хоосорч туйлын их өлсгөлөн тохиолдож баймуй хэмээн сайхан худал бичижүхүй. Үүнд Японы тэжээвэрт байгаа сонин хэвлэлүүдээс энэ мэтчилэн хуурмаг зүйлийг мэдээлэн бичдэг явдал нь чухам ямар санаатай болохыг манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард бүхэн аяндаан анхаарч мэдмүй хэмээх ч байтугай манай улсын сэргэлэн хүүхэд ч ил тодорхой мэдэж баймуй. Тэдгээрүүд хэдийгээр чингэж худал зохиол үйлдэн бусад олон монголын толгойг эргүүлэхийг хичээвч манай улсын ард түмэн нь өөрсдөөн үндэсний тусгай тогтносон засаг төрийг байгуулан түүндээн баярлан цэнгэж өөрсдийн эрэлхэг удмын баатарлаг зоригоон улмаар хурцатган улс орноон батлан хамгаалахад хэзээд бэлхэн бөгөөд өөрсдийн эрх чөлөөтэй энх тайван байдлаан бусал олон монгол үндэсний ах дүү нартаан үлгэр үзэмж болгон чадаж бүхийг тэдгээр хорссон харгисууд хэрхэн хэрхэн халхлан чадах билээ дээ. Ардын үндэсний эрх – №45(168) – 4-р нүүрт. 24 оны 6 сарын 6-ны өдөр. https://www.esan.mn/read/11971 Гадаадын мэдээ Шин Хияан мужид юу болж буй Эдүгээ Шин Хияан сужид болж байгаа явдлууд нь бүх дэлхийн анхаарал сонирхлыг татаж баймуй. Эл явдлууд нь чухам ямар учиртай болохыг тодорхойяа мэдэхийн тулд Шин Хияан муж ямар байдал чанартай болохыг танилцан үзсүгүй хэмээвээс уудам их дэвсгэр нутагтай энэхүү Шин Хияан хэмээх орон болвоос эртээс нааш Хятадын нэгэн муж бөгөөд түүний баруун хойт эдгээдийн зах хязгаар болмуй. Өмнө зүгт Түвд, Афганистан зэрэг улс, баруун хойт зүгт СССР улс, Зүүн хойт зүгт манай Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Хятадын мужууд лугаа зах нийлсэн орон болох бөгөөд энэ мужийн дотор оршин суугаа хүн амын тоо таван сая орчим болох ба элдэв олон зүйлийн аймаг ястан болох ба энэхүү Шин Хияан мужийн үндсэн баялаг нь тариалангийн аж ахуй ба нүүдлийн мал аж ахуй болмуй. Энэхүү мужаас бусад


гадаад улсад нэвтрүүлэн гаргах экспортын зүйлүүд нь ноос, торго, бүс даавуу, олс тэргүүтэн болохоос гадна алт мөнгө зэрэг дэлхийнг баялгаар дэлгэр баялаг муж болохын дээр нефт хэмээх газрын тос ч байдаг ба түүний үнэр нь бүх дэлхийн ба нэн ялангуяа Английн эзлэн түрэмгий нарын сэтгэлийг хөдөлгөн үймүүлж амар суулгахгүй баймуй. Басхүү Шин Хияан лугаа айл зэргэлдээ суугаа улсуудад хувьсгалын хөдөлгөөн өрнөн дэлгэрч байгаа явдал нь Английн эзэрхэг түрэмгий нарыг бачимдуулан сандаргаж баймуй. Ерөөс АНглийн эзэрхэг түрэмгий нар болвоос Эв Хамтын суртал нөлөө тэдний колониудад өрнөн дэлгэрэхээс их л аймуй. Ялангуяа Шин Хияан муж нь Зөвлөлт Холбоот Улс ба Хятад хийгээд Английн харьяа болох Энэтхэг зэрэг газын дунд байгаа дээрээс онц утга чанартай газар болж ирмүй. Сүүлийн үеийн байдалд хянаваас Японоос мөн бусад улсын тусламж дэмжлэгээр Хятадыг тонон дээрэмдэж сүйтгэн үрэгдүүлж байгаа нь Английн эзэрхэг түрэмгийгээс итгэж найлах найдлага саналыг нь зузаатгамуй. Юун хэмээвээс Английн эзэрхэг түрэмгийгээс Шин Хияанд мүсүлим хэмээх ламын шашинтны тусгаар тогтносон хэмээх нэртэй улс байгуулахыг олон жилийн турш дотор зорьж оролдсоор ирсэн ба эдүгээ Шин Хияанд оршин суугаа олон аймаг ястнууд нь завсар хоорондоон үндэсний санал хүчиний нэгтгэл үгүй болох байдлыг далимдуулан ашиглаж Шин Хияаны өмнө этгээдийн аймаг ястны толгойлогч нарыг эд хахуулиар бие тийшээн худалдан татаж зарим нэгэн амжилт бүтээлийг олсон мэт төлөвтэй баймуй. Үүний урьд Америкийн нэгэн сэтгүүлд энэ тухай бичихдээн Шин Хияаны өмнө этгээдийн босогчид нь Английн винтовоор зэвсэглэгдсэн болох ба хасаарт суугаа Английн төлөөлөгч болох этгээд нарын шууд зааврыг хүлээн авдаг нь лавтайяа мөн хэмээн нэгэнт тодорхойлогдсон хэрэг мөн хэмээн бичихээр үл барам Францусын нэгэн сониноос Шин Хияанд болж байгаа явдлын далдуур оньсон нь юу болох тухай мэдээг мэдээлэн тодорхойлж бичихдээн Шин Хияан болвоос Түвд ба Афганистан лугаа шууд хил нийлэлдсэн айл зэргэлдээ орон болох тул Хятадаас салгаагдаж Английн нөлөөнд байх газар болгогдох аюулд тохиолдож баймуй хэмээхээс гадна үүний урьд Манжийг Хятадаас салгаж Манж улс болгохын урьд тусгаар тогтнохын төлөө хэмээгдэх найрамдлаар болж байсан хөдөлгөөн нь эдүгээ үест Шин Хияанд болж байгаа тусгаар тогтнохын төлөө хэмээгдэх хөдөлгөөн лүгээ харилцан чанар нэлээд адил болох ба Шин Хияаныг Хятадаас салгаж авахыг нэгэн адил сонирхон оролдож нэгэн талаас Англи ба нөгөө талаас Японоос хутган явуулж баймуй хэмээмүй. Басхүү Лондоноос авсан мэдээнд Англиас Шин Хияанд цөмрөж орох нь зайлшгүй болж буй нь эдүгээ Шин Хияан мужийн өмнө этгээдэд Англи нараас бодлогоон явуулж элдэв балмад явдлыг зохион гүйцэтгэж байхад харин Япон болвоос Шин Хияаны явдлуудад оролцоогүй хоцрогдож байгаа бус Японоос Шин Хияанд цөмрөн орж өөрийн явуулгаан явуулахдаан үүний урьд нэр гарсаар ирсэн муу хулгай дээрэмчин Ма Жиу Ин ба Шин Хияаны хойт этгээдийн аймаг ястнаар дамжуулан явуулахыг оролдон буй төдийгүй түүний бодлого нь тэрхүү Шин Хияаныг өөрийн ашиг тусад зориулан тэндээс Зөвлөлт Холбоот Улсыг идэвхтэйгээр халдан довтлох тулгуур түшиг бүхий газар болгон ашиглан хэрэглэхийг бодолхийлэн оролдож байгаа нь магад мөн болохыг үзүүлмүй хэмээжүхүй. Үүнд бас үүний урьдхан “Европ, Ази” хэмээх Германы аэрфолоны пүүсээс Шанхай ба Шин Хияан хоёрын хооронд аэрфолоны агаарын харилцаа байгуулвай хэмээн гадаадын олон сонинуудад бичсэн мэдээгээр хянаваас Японоос Шин Хияанд нэвтэрч орох бодлогоон биелүүлэн явуулахдаан Германы эзэрхэг түрэмгий нар лугаа хүчин хавсран нэгтгэж байгааг илэрхийлэн үзүүлмүй. Иймд энэхүү Шин Хияанд эрх мэдлийг булаацалдан тэмцэлдэж буй Англи, Япон зэрэг үндсэн хоёр эзэрхэг түрэмгий улсыг засгийн газрын тэргүүлэгч Ли Жүн-гээр толгойлогдсон тус Шин Хияан муж нийтийн засгийн газраас санал хүчнээн нэгтгэн эсэргүүцэж буй бөгөөд эдүгээ үест энэхүү засгийн газрын удирдлагын доор Шин Хияаны олон аймаг ястныг нэгтгэж эв найрамдалтайгаар сууж гадаадын эзэрхэг түрэмгий нарыг няцуулан эсэргүүцэхийн тулд санал хүчнийг нэгтгэх явдал явуулагдаж баймуй. Иймд сүүлийн үест гадаадын сонин мэдээнүүдэд үзвээс Шин Хияаны хөдөлмөрчин ард түмэн эзэрхэг түрэмгий улсуудын хөлсний жигшүүртэй боол зарц болсон этгээд нараас харьяат орныг түйвээн сүйтгэж байгааг таслан чадахгүй болжухуй хэмээх бөгөөд бас Шин Хияан мужийн Хятадын засгийн газраас тус мужийн олон аймаг ястнуудаас туслалцуулан Японы хөлсний боол зарц болсон Ма Жиу Ин-ийг бутцохиж эдүгээ тусгаар тогтносон улс хэмээхийг байгуулахаар ажиллаж байгаа Английн эзэрхэг түрэмгий нарыг түшиглэн намыг тэмцэж устгахаар өмнө зүг цэргээн мордуулан явуулжухуй хэмээмүй. Иймийн тул энэхүү Шин Хияан муж болвоос манай Бүгд Найрамдах Монгол Ард Улс лугаа айл зэргэлдээ ойр байх тул энэхүү оронд болж байгаа байдлуудыг бид нараас эрхбиш нарийвчлан ширтэн харж Японы боол зарц болсон этгээд нар аль ч зүгээс цөмрөн орж довтолхуй нь болзошгүй тул бид нараас өөрийн орны баруун өмнөд этгээдийн хил хязгаарт бас л сэрэмжийг тавьж хэзээд бэлхэн байваас зохимуй.


Үнэн – №44(997) – 3-р нүүрт. 24 оны 6 сарын 10-ны өдөр. https://www.esan.mn/read/11972 Гадаадын мэдээ Хятадын Зөвлөлт орны аж ахуйн хөгжилт Хөрөнгөтөн улсуудын сонин хэвлэл нь Хятадын доторх Зөвлөлт Засагт нутгуудад эвдэрэл самуун болж байна хэмээн өчнөөн төчнөөн худал бичдэг баймуй. Гэтэл үнэндээн болвоос Зөвлөлт Засаг байгуулагдсан Хятадын нутгуудад аж ахуйн байдал нь улам сайжирч баймуй. Жишээлбээс, хаврын тариалангийн компанийг ихээхэн амжилттайгаар явуулж түүнд ажилчид кофиративуудаас оролцон гүйцэтгүүлж өгсөн учраас ард олон нь онц их тарианы газруулаг ардын мэдэлд оруулсны тус нь илэрхий үзэгдэж ажил амьдарлагагүй хүмүүсүүд шууд аж амьдарлагатай болох замд орж буй нь үйлдвэр ба тариаланг үндсэн болгосон Хятад оронд туйлын зохистой явуулгууд болон танигдаж баймуй. Ардын үндэсний эрх – №46(169) – 4-р нүүрт. 24 оны 6 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/11973 Гадаад мэдээ Японууд Дотоод Монголыг эзлэн авахыг бэлтгэсээр баймуй Шанхайн олон сонинуудаас Японуудаас Дотоод Монголыг нийтээр нь эзлэн авахыг бэлтгэж идэвхээн улам чангаруулж баймуй хэмээн тэмдэглэн бичмүй. Япон цэргийн эрх баригчидаас Монголын морьт цэргийн тусгай ангиуддаан монголчуудыг элсүүлэн авах товчооныг Долон нуурт байгуулж бас Дотоод Монголын орон нутгуудад тусгай агент төлөөлөгчдөөн явуулсан баймуй. Тийнхүү монголчуудыг цэрэгт элсүүлэн авах ажлыг Жихэй мужийн нийслэл Чен Ду-гээс Долон нуурт ирсэн Японы агент Ташигираас удирдаж баймуй. Бас “Шүн Бүү” сониноос мэдээлмсэнээр монгол хэлтэй Япон ба Хятад зэрэг хэдэн хүмүүсээс Нанжин Засгаас Дотоод Монголын Автономит захиргааны хэргийн тухайд явуулж байгаа бодлогыг монголын ноёдоос хүлээн дагасщхгүй байдлыг завсараас ашиглан тэдгээр монголын ноёд лугаа харилцан хэлэлцэхээр Дотоод Монголын олон чуулганд мордовой хэмээмүй. Ардын үндэсний эрх – №68(191) – 4-р нүүрт. 24 оны 8 сарын 28-ны өдөр. https://www.esan.mn/read/12011 Гадаадын мэдээ Японууд Дотоод Монголд завдан оролдож буй Хятадын Шин Вава Боу хэмээх сониноос мэдээлэх нь Японууд Чуулалт хаалга “Ванг Шин Хэү”-ийн газар цэргийн төлөөлөгчдийн хурал хийж мөнхүү хуралд Дотоод Монголд цэргийн ба улс төрийн явуулгыг зузаатган явуулж хэмээж буй ба Цахар хошуунуудын хойд талд Японы радио барилгыг нээх хэмээжүхүй. Бас Ян Бави Шияаны газраа үлэмжхэн Японуудыг ирүүлж орон нутгаар явах ба элдэв байгууллага ажил хийх төлөвлөгөөтэй тархаж буй ба бас Цэван Де-ийн газар Дотоод Монголын хурал хэмээх хурал нээж мөнхүү хуралд Өвөр Монголын олон хошуу чуулгануудаас төлөөлөгчдийг зарлан хуралдуулжухуй. Ардын үндэсний эрх – №80(203) – 4-р нүүрт. 24 оны 10 сарын 12-ны өдөр. https://www.esan.mn/read/12026 Гадаадын мэдээ Дотоод Монголд байгаа Японууд юу хийж байна Бээжингийн мэдээнд Чуулалт хаалганаа бүхий Японы Консул нь өөрийн улсын худалдаачин ба ажилчдыг суулгах үлэмжхэн орон сууцыг эрж бэлтгэн авч буй мөн Японы тагнуул зэрэг нууц ажлын хүмүүс маш олширч буй хэмээмүй. Энэ тухай Хятадын сонинд тодорхойлон бичихүй нь Дотоод Монгол ба Чуулалт хаалганаа ажиллаж буй Японы арга явуулга нь Манжуур орныг анхнаа эзлэхдээн явуулж


байсан арга лугаа туйлын адилхан амуй хэмээмүй. Бас генерал Мажоми хэмээгч тусгай хэрэг хэлэлцэх онц хурлыг Хаалганаа хуралдуулж буй. Ардын үндэсний эрх – №82(205) – 4-р нүүрт. 24 оны 10 сарын 20-ны өдөр. https://www.esan.mn/read/12029 Мөнөө хүлээн авсан гадаад мэдээ Дотоод Монголын байдлаас Эдүгээ генерал Чан Кай Ши-гаас умарт Хятадын нутгаар явж буйгаас Хятад Монголын олон сониноос тэмдэглэн бичмүй. Байфанд Чан Кай Ши Монголын Автономит Зөвлөлийн төлөөлөгчийг хүлээн учирч тэрхүү төлөөлөгчөөс Дотоод Монголын доторх байдлын тухай илтгэлийг илтгэжүхүй. Чан Кай Ши өөрийн төлөөлөгч Шияа Че Нин-ийг Бээжингээс Дотоод Монголын Байлин Миу-д монголын ноёд лугаа ярилцахаар одуулбай. Мөнхүү Шияа Че Нин-ээс сонин сурвалжлагчид лугаа харилцан ярилцахдаан миний бие Байлин Миуд явж ирсэн явдал сайн үр дүнтэй болсон хэмээжүхүй. Иймийн нөгөөтэйгүүр Японуудаас Дотоод Монголд улс төрийн ба цэргийн талын арга хэмжээнүүдээн их л хурдавчлан гүйцэтгэж байдаг баймуй. “Шимбүн ринкү”-ээс мэдээлснээр Манж улсад буй монголын гол захиргааны газар болох Хянганчилах явдлыг Ерөнхийлөн шийтгэх газар нь ойрын хэдэн өдрөөс Монголын хэргийг захиран шийтгэх газар хэмээн өөрчлөгдөн байгуулагдаж тэрхүү газрыг Хянган мужийн төлөөлөгч Жияа Ван толгойлон тэргүүлмүй. Энэхүү газрын мэдлийн доор Монголчуудын оршин суудаг нутгууд хамтран багтаж ирмүй. Эдүгээ умарт Хятадад болж байгаа явдал дээрээс авч хянаваас Японуудаас Манж Улсын хил захыг тодотгуулан тогтоовой гэх нэрийдлээр Цахарын зарим газар нутгийг тасдан Манж Улсын дэвсгэрт оролцуулахыг оролдож Долон нуурыг ч нэгэн адил Манж Улсад захируулж авахыг оролдмуй. Японууд мөн ч нэгэн адил Жихэй мужид идэвхтэй бэлтгэлийг явуулж баймуй. Жишээлвээс, “Шүн Бөү” сонинд мэдээлэн бичсэнийг үзэхүйд Японы олон дарга нар цэргийг явуулан сургах ба монголын ноёдыг хуралдуулан зөвлөлцөж цэргийн бодогод чухал холбогдох олон замуудыг барьж байгуулах зэргээр ажиллаж баймуй хэмээжүхүй. Ардын үндэсний эрх – №93(216) – 5-р нүүрт. 24 оны 12 сарын 4-ны өдөр. https://www.esan.mn/read/12040 Гадаад мэдээ Хятад ба Дотоод Монгол Сүүлийн үест Хятадын олон сонин хэвлэл нь Дотоод Монголын эдийн засгийг хөгжүүлэх явдалд ихээхэн анхаарлыг тавьж бичих болжухуй. Хятадын сонинуудад мэдээлэн бичсэнийг түзвээс эдүгээ баян хөрөнгөтөн Хятад нарын төлөөлөгчид нь Сүн Кан хэмээх газраар жуулчлан явцгааж тэр газарт аж үйлдвэрийг хөгжүүлж хөрөнгө гүйлгэж болох эсэхийг магадлахын тулд нутгийн байгалын баялагийг судлан шинжилж явмуй. Үүнд гадаадын хөрөнгийг татан оролцуулж монголын аж үйлдвэрийг үүсгэх төлөвлөгөөг их л чухалчлан оролддог баймуй хэмээжүхүй. Ардын үндэсний эрх – №104(227) – 5-р нүүрт. 24 оны 12 сарын 27-ны өдөр. https://www.esan.mn/read/12052


1935 оны Үнэн сонин, Ардын Үндэсний Эрх, Улаан од сонины дугаарууд Гадаадын мэдээ Дотоод Монголд явуулж байгаа Японы төлөвлөгөө нь Японы эзэрхэг түрэмгий нараас умарт Хятадаар үл барам харинхүү Дотоод Монголын нутгийг нэгэн адил эзлэн авахыг хэдийнээ сэтгэж төлөвлөсөн төлөвлөгөөгөөн эдүгээ хэрэг дээрээ дараалан биелүүлэн гүйцэтгэсээр байхыг илэрхийлэн гэрчлэх явдлуудыг Хятадын сонинуудаас өдөр бүрт мэдээлэн бичдэг баймуй. Дотоод Монголын нутагт оролцох Жи Хе, Цахар, Шүй Юан, Нин Лхия, Жэ хэ мужийг ялгаж авахыг эзэрхэг түрэмгий Япон улсаас хэдийнээ чухалчлан горьдсоор ирсэн хэрэг болой. Дотоод Монголын нутаг нь цэргийн стратеги хэмээх цэргийн бодлогод туйлын чухал холбогдолтой газар болох төдийгүй дэлхийн баялаг үлэмжхэн бөгөөд дэвсгэр газар уудам их болох учир эдийн засгийн ч хувьд туйлын чухад газар болмуй. Эзэрхэг түрэмгий Япон улс Манжийн нутгийг эзлэн авч өөрийн колони болгосон явдал нь тэндээс улмаар Дотоод Монголд цөмрөн нэвтэрч орох замыг нь хялбар дөхөм болгосон баймуй. Энэ тухайд Хятадын “Шүн Боу” сонинд бичсэнийг үзвээс Япон улсаас Манжийг цэргийн хүчээр эзлэн авсаны даруйд Дотоод Монголын зүүн этгээд нь нэгэнт японы гарт орсон болох тул эдүгээ японууд Дотоод Монголын баруун этгээдийн газар ба юуны урьд Цахар мужийг залгиж авахыг элдэвчилэн оролдож баймуй. Японуудаас Цахар мужид цэргийн явдалд холбогдох олон зүйлийн арга хэмжээнүүдийг явуулсанаар эдүгээ бүх Цахар мужийг цэргийн хүчээр шууд эзлэж авах аргатай болжухуй. Цахар мужийн нэгэн нэгэн хамгийн их төв болох Долонуур нь эдүгээ японы гарт орсон баймуй гэх зэрэгээр бичмүй. “Бээжин Шимбүө” сониноос бичихүйдээн японууд Долонуурыг Хятадад эгүүлэн өгөхийг ер санадаггүй бөгөөд харинхүү Долонуурт цэргийн ба эдийн засгийн чанартай албан газруудыг байгуулсан ба Долонуурын зээл дэлгүүрт дан гагц Манжийн төв банкны тэмдэгт цаас ба японы цаас гүйлгээнд явдаг ба япон цэргийн тоо нь улам бүр нэмэгдсээр баймуй. Бас Долонуур ба Цахарын зүүн этгээдэд японуудаас янхны газруудыг байгуулан хар тамхийг онц эрхтэйгээр худалдах газруудыг тусгайлан байгуулжухуй хэмээн мэдээлэн бичмүй. Бээжингийн цэргийн зөвлөлийн гишүүн Хо Ин Зингээс өнгөрсөн оны зуны цаг Дотоод Монголын нутагаар явж ирээд хэлсэн нь, Дотоод Монголын зүүн этгээдийн нутаг үнэндээн цөм японд залгигдсан ба баруун этгээдийн нутгийг залгих нь японы дараах алхам нь болмуй. Эдүгээ Дотоод Монголын баруун этгээдийн байдал нь 1931 онд япон цэрэг Манжид цөмрөж орсон байдал лугаа адил төлөвтэй болсон хэмээжүхүй. Бүх Дотоод Монголын нутгийг залгиж авахын тулд цэргийн арга хэмжээнүүдийг явуулж байхын хамтад Дотоод Монголд өөрийн эдийн засгийн нөлөөг аажмаар дараалан нэвтрүүлж баймуй. Дотоод Монголын нутаг ба ялангуяа Цахар мужийг эзэрхэг түрэмгий Япон улсаас өөрийн эдийн засгийн төлөвлөгөөндөөн туйлын чухалчлан үздэг амуй. Хятадын мэдээ шинжлэгээр болвоос Дотоод Монголын нутагт буй бүх чулуун нүүрс нь нэгэн миллард хагас тонн хэмжээтэй болмуй. Цахар мужийн тухайд болвоос Чуулалт хаалганаас хойт этгээдэд чулуун нүүрс малтах үйлдвэр 26 ажиллаж байгаа нь нэгэн жилд 25 мянган тонн нүүрсийг малтаж гаргамуй. Цахар мужид малтаж гаргасан чулуун нүүрс нэгэн жилд бүгд 240 мянган тонн болмуй. Мөн Хятадын бүрэн бус шинжилгээ мэдээгээр Дотоод Монголын нутагт төмрийн уурхайн баялаг 200 мянган тонн буй хэмээн болмуй. Бас Цахар мужийн эдийн засгийн явдалд арьс шир боловсруулан элдэх ажил чухал явдал болмуй. Хятад оронд хивс үйлдэх явдалд төв газар болох Бээжин ба Тянжинпъд хивсний үйлдвэрт хэрэглэгдэх ноос нь цөм Цахар ба Сүй Юуван мужаас гармуй. Чуулалт хаалга болвоос Цахар мужийн нийслэл болох төдийгүй харинхүү тус муж ба мөнч бүх Дотоод Монголын худалдааны үндсэн гол төв нь болох бөгөөд Цахар ба Нин Хияа, Сүй Юүван зэрэг мужаас Хятадын доторх бусад муж ба Манж лугаа харилцах бүх худалдаа нь Чуулалт хаалгаар дамжин нэвтэрмүй. Иймд эл Чуулалт хаалгыг японууд онц чухалчлан үзмүй. Сүүлийн үест Чуулалт хааллганд худалдааны даалгавартай хэмээх японы олон комиссууд хүрэлцэн ирсэн ба өнгөрсөн оны 10 сард 500 японууд Сүй Юүван ба Цахар зэрэг мужийн эдийн засгийн байдлыг шинжлэх зорилготойгоор ирсэн амуй. Эдгээр Чуулалт хаалганд ирдэг японууд мөн хотын ойр хавийн нутгаар хэсүүчлэн явж ард олны байдал ба худаг ус, ой мод тэргүүтнийг шинжлэн үзэж явмуй. Саяхан Чуулалт хаалганд японуудаас өөрийн цэргийн төлөөлөгчийн газрыг байгуулвай. Чуулалт хаалга лугаа зэргэлдээ бөгөөд Долонуураас баруун өмнө этгээд 100 километр газрын нутгийг япон цэрэг эзлэн авч нутгийн ард олноос албан татварыг


хурааж эхэлсэний улмаас нутгийн монголчууд ба япон, манжийн цэргийн хооронд нэлээд хэдэн удаа тулалдаан болжухуй. Бас өнгөрсөн оны 9 сард япон цэрэг давсаар баялаг болох Дотоод Монголын Үзэмчин ба Баялаг зэрэг нутгийг Манж Улсад нэгтгэн захируулах зорилготойгоор мөнхүү нутагт цөмрөн орж ирсэний улмаас нутгийн монголчуудаас зэвсэг барьж эсэргүүцсэн гэх зэргээр Хятадын “Шүн Боу” сониноос мэдээлэн бичмүй. Үнэн – №14(1073)–4-р нүүрт. 25 оны 2 сарын 2-ны өдөр. https://www.esan.mn/read/12074 Гадаад мэдээ Цахарын явдлыг “Үнэн” сониноос тэмдэглэн бичих нь СССР-ийн “Үнэн” сониноос Цахарт болсон явдлыг тэмдэглэн бичихүйдээн Япон цэргийн эрхэтнээс Цахар ба бүх Дотоод Монголын зүгт хэдийнээ анхаарлаан хандуулсаар ирсэн бөгөөд түүний учир болвоос Цахараас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил хязгаар хүртэл очих улмаар замууд буй ба Цахар нутгийг түшиж япон цэргийн эрхтэн нар нь Монгол Ард Улсын зүг ба мөн тэндээс Хятадын баруун хойт этгээд тийш нэгэн зэргээр довтлоход дөхөмтэй болмуй. Үүнд тусгайлан тэмдэглэвээс зохих нэгэн зүйл нь саяхан Манж Го Улсын Засгийн газрын дэргэд байгуулагдсан “Монголын хэрэг шийтгэх яам” хэмээх нь Дотоод Монголын хойд этгээд дахь нэгэн ихээхэн төв газрыг эрхлэн захирахаар хүлээн авсан хэрэг дээрээ авч үзвээс тэрхүү яам нь Цахарын хойт этгээдийн нутгийн Манж Го улсад урьдчилан багтааж захируулсан чанартай хэрэг болмуй. Японы эзэрхэг түрэмгий нарын дараах горьдлого нь Сүй Юуван муж болмуй. Үүнд Сүй Юуван ба Бээжин хоёрын хоорондох төмөр замыг эзлэх ахул түүнээс Монгол Ард Улсыг хажуу талаас нь орж дайрах сүвийг нээгдүүлж өгөх учир мөнхүү төмөр замыг Япон цэргийн эрхтэн нараас онц чухалчлан үздэг амуй. Эдүгээ Цахарт болсон явдал болвоос Японы эзэрхэг түрэмгий нараас Хятадын газар нутгийг эзлэн залгих программааан ширхэг дараалан гүйцэтгэж Манж ба умарт Хятадын нутгийг ирээдүйн дайн байлдааныг явуулахад бэлтгэл газар болгож байгааг дахин давтан илэрхийлэн үзүүлжүхүй. Үнэн – №23(1082)-6-р нүүрт. 25 оны 2 сарын 26-ны өдөр. https://www.esan.mn/read/12090 Гадаад мэдээ Хятад ба Дотоод Монгол Хятадын сонинд бичсэнээс үзэхэд бараанаас гаал хураахаар гаалийн салбарнуудыг Монголын талаас байгуулахын хамтад Дотоод Монголын Автономит Улс Төрийн зөвлөл ба Хятадын Сүй Зөү Ань мужийн эрх баригчил нарын хооронд эвдрэл гарсан хэмээмүй. Үнэн – №29(1088)–4-р нүүрт. 25 оны 3 сарын 13-ны өдөр. https://www.esan.mn/read/12099 Дотоод Монголын байдлын тухай Чайна Таймс хэмээх сонинд Дотоод Монголын байдлын тухай бичсэн нь. Мөн Монгол цэргүүд Нин Шиан мужийн Тан Чоу хэмээх газрыг эзэлжэхүй хэмээсэн бөгөөд ийнхүү байлдаан болсон явдал болвоос монголчуудаас өөрийн хошуунуудыг тусгаарлаж Автономи байгуулах хэмээсэн явдлыг Хятадын эрх баригчид хэрэгссэнгүй учраас болвай хэмээн монголчууд тайлбарладаг баймуй. Саяхан Цахар дахь монголын 12 хошуунаас өөртөөн эрх бүхий болох тухай Нанжинд өргөдөл бичсэн боловч зөвшөөрсөнгүй. Эдүгээ Монголын төлөөлөгчид Нанжинд ямар ч бэлтгэлгүй хэлэлцээ хийсээр буй хэмээмүй. Хойт Хятад дахь Английн сонинд Хятад ба Дотоод Монголын харилцаа нь хэцүү байдалд хэвээр баймуй хэмээмүй. Үнэн – №62(1121)–4-р нүүрт. 25 оны 5 сарын 30-ны өдөр. https://www.esan.mn/read/12155


Гадаад мэдээ Банчин Эрдэнийг Бээжин засгийн газраас Монгол Төвөдийн тухай ба бас монголын хэрэгт хэрэглэх хэмээн түүнийг машид гүйцэтгэн өргөмжилж, хэтэрхий зочлон буй ба мөн сонсвол Банчин богдод мөргөе очих хүмүүс олон нэгэн өдрийн 4000 шахам хүн мөргөх хэмээх боловч Банчин Эрдэнэ бие дорой учир түдгэлзүүлсээр бөгөөд Банчин Эрдэнэ Хятад лугаа харилцахуйд дөхөм болгохыг хичээж хятад хэл сурахаар үйлдэн завдаж буй хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1935.5.23 №4// 1-р нүүрт Гадаад мэдээ Энэ он нэгэн сарын дөрвөн таван зургаан ба наймны өдөрт агаарын мэдээнд Хятадын байдлыг үзвээс эдүгээ цэргийн эзэрхэг Зан Зува Лан нь түүний эсэргүүцэн байлдсан Гоо Сүй Лингийн цэргийг даран сөнөөжээ хэмээхээс гадна сонинд мэдээлснийг үзвээс Гоо Сүй Линг өмнө Мүгдэн хотны газар цаазлан алжээ хэмэмүй. Гадаад улсын дарлагдлаас ангижруулна хэмээн Дундад Улсын олон ардын итгэж бүхий нэгдүгээр ардын цэргийн жанжин Вүн Иве Сиан нь одоо харьяат цэргийг даруулах ба Дундад Улсын улс төрийн хэрэгт оролцохоо нэгэнт байсан учрыг гаргаж цэргийн жанжны тушаалыг өөрийн цэргийн түшмэл Жин Чи Сянд шилжүүлэн өгч Монголын Улаанбаатар хотоор Москва хүрч тэндээс Герман улсад одох болжээ хэмээхээс гадна Вүн Сүй Сян нь Ван Жин Хэүгээс гарах Бээжин засгийн газар үүнээс хойш Вүн Сүй Сян миний биеийг олон нийтийн хэрэгт уралдах байсан хэмээж энэхүү гуйсныг эрхбиш ёсоор болгом явуулжээ хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1936.1.19 №17// 2-р нүүрт Гадаадын сонин Ардын цэргийн удирдагч маршал Вүн Юй Жяны бие нэгдэн Улаанбаатар хотын зүг мордсон учир нэгэнтээгүүр ардын цэргүүдийг удирдах ба зааварлах үүргийг жанжин Жин Чи Жин хүлээв хэмээмүй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1936.4.12 №24// 1-р нүүрт Гадаадын сонин Вэн Юй Шян Үүний урьд тус Улаанбаатар хотоор хойш өнгөрсөн Хятадын ардын цэргийн жанжин Вэн Юй Шян эдүгээ ирэх чимээтэй бөгөөд хэрвээ тэр ирвээс түүний ардын цэргийн зориг нь улмаар хөгжиж дахин нэгэнт хөдөлбөөс Бээжин Жан Жэн Хүгээ эгүүлэн авахад их л дөхөм төстэй болох буй за хэмээмүй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1936.9.3 №37// 1-р нүүрт Улаанбаатар хотноо хуралдсан намын идэвхтний хурал дээр намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, улсын (Маршал) өрлөг жанжин Чойбалсангаас илтгэсэн үг Тэдгээр генералууд нь Япон, Хятад хоёрын дунд хоёр нүүртэй ажиллан байсан дээрээс япончууд нь хятадын хойд мужуудыг эзэлсэн ба зарим цэргүүдийг нь хэд хэдэн удаа цохиж дийлсэн байна. Хэдий тийм боловч бид нь хэзээ ч хятадын хувьсгалч нар ба хятадын агуу их ард олноос япончуудад зохистой цохилтуудыг өгч японыг зайлуулан хувьсгалт төрийг тогтоож чадна хэмээн лав итгэж байна. Япончууд нь Зөвлөлт Холбоот Улсын ба манай улсын зүг халдан довтлохоор эдүгээ үед зэхэл бэлтгэж байна. Тэдний япончууд өнгөрсөн 28 оноос эхлэн манай улсын хилд халдан довтлохыг завдсан ба бас түүнчлэн алс дорнодод цөмрөн орохдоо хийгээд мөн дорнод төмөр замыг далимдуулан ЗХУ-д халдан довтолж түүний нутаг дэвсгэрээс таслан эзлэхийг оролдолхийлж агуу хүчит үйлдвэрчний улаан цэрэгт ба манай ардын хувьсгалт, гайхамшигт, баатарлаг цэргүүдэд хэд дахин хатуу бут цохигдсоныг та бүгд мэдэх бөлгөө. Японы эзэрхэг түрэмгий нараас ЗХУ ба манай Монгол Улсад тийнхүү довтлон халдах санал, эрмэлзэлгээ нь эдүгээ хэвээр буй. Хэрвээ япончууд нь манай ба Холбоот улсын хилд халдах ахул манай цэргүүд нь өөрийн баатарлаг гайхамшигт хань нөхөр болох СССР улсын үйлдвэрчин тариачны улаан цэргийн хамтаар Японы эзэрхэг түрэмгий нарын хүчийг зуу ч үлдэгдэлгүй бутарган эвдэлж бут цохин чадна. (Алга ташив) Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.1.26 №9/1484/ 2-р нүүрт


Япон цэрэг нь үлэмжхэн цохигдож буй 1-р сарын 8 өдрөө Хе Бей мужийн хил дээр Линжужана хэмээх газарт японы цэрэг нь хятадын нутаг партизанд цохигдон зуугаад япон цэрэг алагдсанаас гадна хоёр пулемёт, 40 винтов, 15 мужийг хятадын партизанд олзлогдсон хэмээв. Хятадын үндэсний 8 дугаар хувьсгалт цэргийн жанжин Чуо Та-ийн мэдээлэх нь Шан Ши мужийн хойд этгээдэд байрласан байсан япон цэргүүдээс Зүн На Фин-ийг довтлон орж 1-р сарын 7-ны өдөр цохигдон дийлэгджээ. Мөн 1-р сарын 8-ны өдөр их тулалдаан болж эцэст 500 япон цэрэг алагджээ. Манжуурт гарч буй партизаны хөдөлгөөн Централ ньюсийн мэдээнд Манжуурын хойд талд партизаны хөдөлгөөн гарч 18 сумыг эзэлсэн ба партизаны бүгд тоо нь 250 мянган хүнтэй хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.1.28 №10/1485/ 1-р нүүрт Хятадын дотор буй японы цэргүүдийн зэрлэг явдал нь 12-р сарын 23-ны өдөр япон цэргүүдээс Хан Иеү-ийг эзлэн авч барих үед гаргаж байсан япон цэргүүдийн зэрлэг явдлуудын тухай хятадын ард түмнээс өгүүлэлдэж буй нь япончууд нь гурван өдөр дараалан дээрэм хийсэн ба хотын ард түмнийг зодож занчсан нь өгүүлшгүйгээс гадна хятадын цэрэгт явуулахгүйн тулд залуу хүмүүс бүрийг алсан хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.1.28 №10/1485/ 1-р нүүрт Японы цэргийн эрхтнээс өөрийн мөнгийг хятадын дотор оруулан буй Япончууд нь өөрийн эзлэн авсан газа болох Хе Бей мужид японы банкийг байгуулан мөгнө гаргаж эзэллэн буйн дээр хятадын үнэ бүхий мөнгийг хураан авч оронд цаасан мөнгө гаргаж (төмөр) металлаар цутгасан мөнгийг цэрэг зэвсгийн үйлдвэрт хэрэглэхээр японд явуулан буй хэмээв. Хан Хэү-ийг сүйтгэв Сүүлчийн гурван өдөрт японы нисэх онгоц хоёрдугаар удаагийн дайралтыг хийхэд бөмбөгдөх хүнд онгоц 22, дайрах онгоц 16 оролцож нисэх онгоцны буудлын газар ба Хан Хэү-ийн радио станцуудыг бөмбөгджээ. Шанхайд шинэ явдал гарав Нэгэн сарын 7-ны өдөр Шанхай хотноо японы цэргүүд нь английн цагдаа нар ба байлдагч нарыг зодож занчих зэргээр дүрэмгүй хэргийг эдүүлсэн хэрэгтэй Шанхай дахь английн цэргийн командлагч Саморттоос Шанхай дахь японы цэргийн эрхтэн нарт эсэргүүцлийг илэрхийлж хэрвээ дахин энэ мэт хэргийг гаргаваас хамгийн сүүлчийн хүнд бэрхшээл тохиолдож болохыг мэдэгдсүгэй хэмээжээ. Онц тусгай байдлын тухай японы төлөвлөн бодож буй нь Японы засгийн газар нь “Онц тусгай байдал”-тай дөрөв буюу таван жил үргэлжлэх нь лав тул гал нээсэн учраас фашистын цэрэг нь бүрмөсөн задарчээ. Фашистууд нь трвуелийн орчин төчнөөн их цохигдсон явдлаас труелийн орчин дахь цэргийн командалсан генерал Костилиан ба хэд хэдэн хорооны командлагч нарыг гянданд хорьж труелийн орчны цэргийг командлах үүргийг генерал Тавилад даалгажээ. Хятадын дотор болж буй цэргийн байлдааны үймээний тухай (Правда) үнэнд нийтэлсэн нь Хятадын доторх цэрэг дайны явдалд газрыг эзлэн авсан талаар японд амжилттай мэт боловч хятадын цэрэг нь ухран байлдаж байлдааны хүчин чадварыг хамгаалан түрэмгийлэн довтлогч нарт хариу өгөн чадаж буй хэмээхээс гадна мөнхүү сонинд улмаар тэмдэглэсэн нь нөгөө талаас чухамхүү японы өөрийн дотоодын байдал нь маш түгшүүртэй хүнд буй бөгөөд японы засгийн газар нь цэрэг байлдааныг түргэн дуусгаж зогсоох тухай ямар ч шийдвэрийг гаргаагүйгээр үл барам харин цэрэг байлдааны явдлыг удаан хугацаагаар үргэлжлүүлэх явуулах тухай олныг уриалан буй амуй. Хэдийгээр япончуудаас хятадын хэд хэдэн мужийг эзлэн авч, хятадын дотоодод нэлээд нэгтгэл хүчинтэй болох нь аль ч үед үзэгдээгүй


үзэгдэл болно хэмээхээс гадна хятадын олон сая үйлдвэрчин ард түмэн нь өөрийн эх орноо хамгаалах тухайд цөм нэгэн санал хүчтэй байна хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.1.30 №11/1486/ 2-р нүүрт Япон нь Хятадын дотор Италид хохирол учруулж буй Таймсын мэдээнд японоос явуулан буй хятадыг эсэргүүцсэн байлдаан нь италийн гадаад худалгаанд шууд хохирлыг учруулж буйгаас хятадын дотор италийн худалдаа нь туйлын их хасагдан буурчээ. Иймийн учраас японоос хятадын дотор эзлэн авах явдлын тулд итали нь сэтгэл санаагаа өгөх явдлаас буцаж байна. Хятадын доторх партизаны ажиллагаа Засгийн мэдээнд өгүүлсэн нь хятадын партизаны тусгай ангиуд нь японы цэргийн ар талын хүчнүүдэд удаа дараагаар дайран орсон ба мөн үүн шиг засгийн хоорондох төмөр замын дагуу довтлох дайрах явдлыг үргэлжүүлэн явуулж байна. Иймийн учир японы цэргийг захирах этгээдүүдээс мөнхүү газруудыг бэхжүүлэхийн үүднээс шинэ хүчнүүдийг явуулахаар буй хэмээхээс гадна Тан Жин ба Фуа Коийн төмөр замын хойд талд хятадын цэрэг нь Лян Шин Жиан-ыг гэдрэг эгүүлэн цохижээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.5 №13/1488/ 3-р нүүрт Тин Жин ба Фуа Ко-ийн төмөр камын орчим дахь байлдаан Дели Телекарфа ба Мугон постын мэдээнд Тин Жин ба Фуа Ко-ийн Мин Гуван муж дахь өмнөд төмөр замд туйлын их мөргөлдсөн тулаан болж байна хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.5 №13/1488/ 3-р нүүрт Хиротагийн илтгэлээс Домай Цуши сонинд Япон улсын хурал дээр илтгэгдсэн Хиротагийн илтгэлээс нийтэлсэн нь Хирота нь өөрийн илтгэлийг хийхдээ япон нь хятадын газар нутгаас эзэрхэглэн таслан авах зорилгогүй мэт байдалтайгаар илтгэжээ. Япон, Хятадын харилцааны тухай Германаас зуучлан гүйцэтгэвээс зохих бөгөөд ээнд японы талаас тавих хамгийн доод зэргийн шаардал нь: 1. Хятадын талаас японыг эсэргүүцэх тэмцээнийг явуулахыг зогсоож, Япон ба Манж Гоо лугаа найрамдан нөхөрлөхийн хамтаар эв хамтын үзлийг тэмцвээс зохино. 2. Хилийн ойролцоо цэргийн зэвсгийг үл бэлтгэх ба хадгалах, завсрын газрыг тогтоон тусгай хууль дүрэмтэйгээр дагаж явуулах 3. Хятадаас Япон ба Манж Гоо лугаа эдийн харилцаа тогтоон гэр байгуулах 4. Хятадаас японд гаргагдсан сүйтгэлийг (...) Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.5 №13/1488/ 3-р нүүрт Хиротогийн илтгэлд Зөвлөлт ба Хятад улсын харилцааны тухай тэмдэглэхдээ Коминтернийг элдэвээр муучлан ярьснаас гадна Япон нь Хятад ба Зөвлөлт улсын харилцааны тухай туйлын их анхаарлыг тавьж буй ба эв хамтын үзлийг тэмцэх тухай дурдсанаас гадна Хиротагаас тусгайлан тэмдэглэсэн нь Япон улс нь Герман ба Итали улсуудтай нөхөрлөнө хэмээжээ. Японы улсын хурал дээр үг ярьсан яамдын сайдуудаас тэмдэглэсэн нь Япон улсын гадаад байдал нь Хятад лугаа тэр байлдааныг явуулж буй явдлаас шалтгаалан сайн тал нь найдлагагүй болж буй хэмээжээ. Мөн сангийн явдлын яамны сайд Конуагаас хэлэхдээ япон улсын эдийн засгийн ба санхүүгийн байдлыг дайн байлдааныг удаанаар үргэлжлүүлэн явуулах байдалд тохируулан зохиовоос зохино хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.5 №13/1488/ 3-р нүүрт Хятадын ардын хувьсгалт 8 дугаар армийн амжилт “Дели оверкер”-ийн Шан Ши-ийн мэдээнд Шан Ши ба Хе Бей мужийн хилийн дагуу Хятадын ардын хувьсгалт 8 дугаар арми нь японы цэргийг туйлын хүндээр цохижээ.


Хятадын цэргийн өсөлт Хонконгийн мэдээн Хуванг Ши мужид хятадын цэрэгт 3 дугаар удаагийн шинэ цэрэг эсэргүүлэх явдлыг амжилттэйгаар явуулан буй бөгөөд эсэргүүлэх хүний тоо 200 мянга орчим болно хэмээхээс гадна энэхүү шинэ цэргийг 2-р сарын 1-ээс эхлэн байлдааны дэвсгэрт илгэээх хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.9 №14/1489/ 2-р нүүрт Япончууд Шанхайг хоосруулж байна Хан Хэү-гийн мэдээнд Япон нь фабрик заводын машинд багаж ба бусад хэрэгслүүд хийгээд мөн Шанхайн бүх үйлдвэрийн газруудаас төмөр металлын зүйлийг туйлын их бөгөөд өргөнөөр гаргаж Японд явуулан байна. Тиймийн учир Шанхайг дахин хуучин байдалд оруулан засаж байгуулахад хэдэн арван жилийн ажил хэрэглэгдэнэ хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.23 №20 /1495/ 2-р нүүрт Япончууд Хятадын дотор хордуулах зай хэрэглэж буй Лондоны мэдээнд Лунг Хай-ийн төмөр замын орчин дахь байлдаанд япончуудаас хордуулах зай ба мөн заримдаа Ипарит зайг хэрэглэсэн байна. Хятадын доторх япон цэргийн улс төрийн санал сэтгэл Правадад бичих нь хятадын доторх японы цэрэг нь нэн ихээр санал алдагдаж буй бөгөөд дайн байлдааныг үргэлжлүүлэх саналд огт саналгүй байна. Тиймийн учраас дайн байлдааныг эсэргүүцэх санал сэтгэл өргөнөөр төрөх болсон хийгээд мөн цэргийн хэсэг бүлгээр оргох явдал олширсон буюу урагш давших явдлаас бэрхшээн татгалзах явдлууд цэргийн дотор дэлгэрчээ. Мөн түүнчлэн тэр байлдааныг үргэлжлүүлэн явуулах дургүй бөгөөд цөм дайн байлдааныг зогсоох, тайван номхон байдалтайгаар аж төрөхийг хүсэж байна. Эдгээр байдлууд нь цаашид хятадын дотор дайн байлдааныг удаанаар үргэлжлүүлэн явуулахад японы эзэрхэг түрэмгийд хүнд аюулуудыг огцруулах нөхцөл болжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.2.25 №21 /1496/ 2-р нүүрт Хятадын доторх байлдааны явдал Дундад хятадын байлдааны байдлаас Хан Хэү 2-р сарын 19-нд Тияны ба Фо Ху-ын төмөр замын өмнөд талд хятадын цэрэг нь амжилтыг олж байна. Хятадын цэргийн хүчтэй дэвшилтийн дүнгээс Бээжингээс баруун талд 18 км газарт буй Хуай Ай Жуванаас бусад Хуай Ай Хе голын хойд эргийг японы цэргээс бүрнээ цэвэрлэн чаджээ. Хуай Ай Хе голыг гатлан ирсэн японы 9000 цэргээс гуравны нэгэн хувь нь байлдааны үед устгагдсан ба бусад цэргүүд нь гэдрэг ухарч мөнхүү голын өмнөд эрэгт гарчээ. 2-р сарын 17-нд хятадын цэрэг нь Шиюу Бен Фо хэмээгч тосгоныг японы цэргээс бүрнээ цэвэрлэжээ. Мөн япон цэргүүдийг гэдрэг огутан ухарч сандран буй үед хятадын уурын онгоц нь Хуай Ай Хе голд тавьсан японы хөнгөн гүүрийг эвдэж зуу илүү япон цэргийг сөнөөжээ. Шанхай 2-р сарын 19-нөө, сүүлчийн өдрүүдэд У Хан Хо-д ихээхэн туалдаан болж буй ба хятадын цэргийн агаарын гурван тусгай ангиас японы гар Хе энэ мужийн хойд талд Бээжин, Хан Хэү-ийн төмөр замын эгнээнд 2-р сарын 18-наа Шин Шиванг хотын орчин хүчтэй туалдаан үргэлжилсээр байна. Хе Бе мужид ардын хувьсгалт 8 дугаар арми нь амжилттай даьшилтыг гаргаж буй бөгөөд тэд нь зэрэгцээ цувран буй Ванг Дуо, Му Ценг То, Центо Чуо, Меи Сан Лэй, Му Ман Чин, Му Сан Тан, Му У Це хэмээх хотууд ба мөн бусад суурин газруудыг эзэлсэн байна. Эл явдлын дүнгээс японы эгнээ нь ар талын хүчин лүгээ холбох харилцаа тасарсан байна. 8 дугаар арми нь Биуа Диний орчинд байлдааныг үргэлжлүүлэн явуулж буй. 2-р сарын 16-нд хятадын цэрэг нь Тай Жуваны баруун өмнөдөд 55 км газар газар буй Венг Шуйг дахин шинээр эзэлжээ. Гэтэл энэ өдөр Тай Жуваны барууны өмнөдөд 80 км газар буй Фий Наво-ын дэвсгэр дээр япон цэргүүд нь хүчтэй Тай Ваныг хийснээс хятадын цэрэг нь өмнө зүгт ухрав хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.3.9 №26 /1501/ 2-р нүүрт


Майн нэгэн ба Монгол Ардын Хувьсгалт Нам Май хэмээх 5-р сарын нэгний өдөр болбоос бүх дэлхийн дарлагдсан үгээгүү нар ба хөдөлмөрчин тариачин ажилчдаас эрх чөлөөгөө тэмцэн олох хувьсгалын хүчийг бүртгэгч баярын өдөр болно. Басхүү хоорондоо дайны холбоо байгуулж Зөвлөлт улсыг эсэргүүцэх ба мөн японы эзэрхэг түрэмгий нараас манай тусгаар тогтносон байдалд халдан довтлохоор бэлтгэл хийж буй эдгээрүүд нь эзэрхэг түрэмгийн байлдаан ба фашистын довтолгоо галзуурсан мэтээр байцдаж байгааг тодорхойлно. Хятадын ард түмэн нь дотоодын урвагчдыг шийдвэртэйгээр тэмцэж, нэгэн эгнээ хамтарсан хүч намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд хүндэт удирдагч Амар. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.4.30 №46/1521/ 1-р нүүрт Майн нэгэн ба манай улсын үндэсний тусгаар тогтносон засаг Май хэмээх 5-р сарын нэгний өдөр болбоос бүх дэлхийн үгээгүү ажилчин хөдөлмөрчин ард түмний хувьсгалын тэмцээний түүхэнд онц чухал тэмдэглэл бүхий бөгөөд мөнхүү үгээгүү нараас эрх чөлөөгөө тэмцэж хувьсгалын баатарлаг зориг ба хүчин чадлыг улмаар хурцадган түүний ялалтыг улам бүр дээшлүүлэн бататгах түүхт өдөр мөн болно. Учир нь бидний улсын гадаадын талаар ялангуяа япон манжийн эзэрхэг түрэмгийчдээс монгол улсыг дайран довтлох санал өнгөлзөлгөө ба төлөвлөгөөгөө орхисон бус хэвээр үргэлжлүүлэн буй явдал нь бэлхнээ одоо тэднээс хойд хятад ба дотоод монголчуудын дотор идэвхтэйгээр явуулж буй ажлаас ил тодорхой байна. Нэгэнтээгүүр тус улсын дотоодын шар хар феодал харгис толгой лам нараас эзэрхэг түрэмгийчдийн тагнуул төлөөлөгч болох дайсан этгээдийг уриалан дуудах буюу хувьсгалт нам, засгийг эсэргүүцэн элдэв хорт явуулгуудыг хэвээр үргэлжлүүлэн явуулахыг явалдсаар буй ба ер манай улсын дотор дийнхүү эзэрхэг түрэмгийн ашиг тусын төлөөнөө эх орноо худалдах явдлаас үл татгалзагч тийм этгээд нар үгүй болсон хэмээн санаж хэрхэвч үл болно. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.4.30 №46/1521/ 2-р нүүрт Майн нэгэн ба залуучуудын эвлэл Майн нэгний 19 жилийн ой болбоос илжрэн унаж буй хөрөнгөт ертөнцийг донсолгож үйлдвэрчний олон түмнээс өөрийн эрх чөлөөгөө гартаа авахын төлөө тэмцэх хувьсгалт тэмцлийн өдөр мөн. Энэ 28 оны Майн нэгний 19 жилийн ойн баярыг ёслон өнгөрүүлж басхүү энэ цаг үестийн туйлын харилцаатай цаг үед өнгөрч байна. Энэ нь ажилчин ард түмэн ба түүний үр хүүхэд болох үй олон залуучуудын цус махыг урсган дарлагдсан залуучуудыг хооронд нь байлдуулахыг эрмэлзэж галзуурсан мэтээр дайн байлдааныг үүсгэгч Итали, Герман ба Японы эзэрхэг түрэмгийн зэрэг фашистын аюул заналыг газар бүрийн шударга хүн төрөлхтөн бүхэн жагсаж тэмцмүй. Нөгөөтээгүүр энэхүү фашистын яргачны өмнөөс баатарлагаар тэмцэж буй Испани ба Хятадын зэрэг өөрийн эх орон ба тусгай тогтносон байдлын төлөө тэмцлийг явуулж буй ажилчин ард түмэн ба түүний залуучуудын агуу зоригтойгоор тэмцэж буй явдлыг бусад дарлагдсан орны залуучууд бүхэн өөрийн тэмцлийн туршлага болгож хөрөнгөт ертөнц ба харгис фашистын засгийг бут цохих нь дамжиггүй амуй. Манай улсад болбоос японы эзэрхэг түрэмгий нар нь тус улсын тусгаар тогтносон байдлыг алдагдуулан өөрийн колони болгохын төлөө дотоодын феодал, дээд ангийн лам нар хийгээд хоёр нүүртэн Гэндэн, Дэмид нарын хэсэг дээрэмчдээр тусгаар тогтносон байдлыг устгуулахыг оролдсон боловч тэрхүү заналт төлөвлөгөөг манай нам, засаг ба алдартай тэмцэгч нарын хүчээр бут цохиж түүний үндэс үлдэгдлийн ба салаа мөчрүүд лугаа хатуугаар тэмцэж буй ба цаашид ч тэмцэх тэмцэл нь суларсан бус хэвээр байна. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.4.30 №46/1521/ 3-р нүүрт Чойбалсангаас цаашид баяр хүргэж илтгэсэн нь Нөхөд өө, дэлхийн хөдөлмөрчин ардын зориг санал ба байлдааны хүчнийг нэгтгэсэн агуу их баярын өдөр болох Майн нэгний баярт харьяат Монгол Ардын Хувьсгалт Намын төв хороо ба засгийн газрын даалгавраар та нөхдөд халуун баярыг хүргэж байна. Мөлжигч анги нь улам бүр фашист маягаар захирах баримтлахыг оролдох болсон ба фашистын алан хядагч дарангуй засгийг байгуулахыг улам бүр оролдох болсон байна.


Гэтэл бүх дэлхийн пролетари хөдөлмөрчдийн ба дарлагдсан олон нь эв хамт интернациональ болон нийгэм журмын хувьсгалын тугийн доор улам улам илүү ихээр нэгдэн эвлэлдэх болжээ. Үүн лүгээ холбогдуулж үзэхэд туйлын их сонирхолтой бөгөөд юу хэмээвээс Итали, Германы фашистууд нь Бүгд Найрамдах Испанийн эсрэг байлдаж байх ба японы цэргийн феодлын ёст эзэрхэг түрэмгий нар агуу их хятад улсын эсрэг байлдаж буй байлдаанууд болно. Испанид ч тэр, хятадад ч тэр бүх дэлхийн харгис хүчин нь бүх дэлхийн хувьсгалын хүчин лүгээ харилцан мөргөлджээ. Бүх дэлхийн пролотери хөдөлмөрчин ба дарлагдсан олны хайр сэтгэл Испанийн ба Хятадын Бүгд найрамдах улсын талд байна. Бүх дэлхийн бурзай хөрөнгөтөн, газрын эзэд ба тэдний хөлсний зарц нар нь Япон, Итали ба Германы эзэрхэг түрэмгий нарын талд байна. Дэлхийн фашистыг эсэргүүцсэн ардын нэгтгэл эгнээний өмнөөс үхэхээ мэдэхгүй тэмцэж буй ба энэхүү эцсийн үхлийн тэмцэл зуралдаанд хэн нь ялж дийлэх нь манайд тодорхой байна. Үүнд фашистыг эсэргүүцсэн ардын нэгтгэл эгнээ ба бүх дэлхийн хувьсгалын нэгдэл эгнээ хэзээ ч ялж дийлнэ. Учир нь энэхүү фашистын нэгтгэл болбоос даруй өмхийрөн унаж түүхээс зайлж бүхий бурзай хөрөнгөтний нэгдэл болох бөгөөд гэтэл фашистыг эсэргүүцсэн нэгдэл эгнээ болбоос түүхэнд өрнөн мандаж бүхий анги болох пролетари ба түүний холбооны нэгдэл эгнээ нь болно. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.7 №48/1523/ 3-р нүүрт Хятадын байлдааны байдлаас Рэйтэр мэдээлэх нь хятадад эзлэгдсэн тайврзианд шархадсан япон цэргүүд 1000 гаруй болжээ. Япон дивизийн үлдэгдлийг дайран довтлоход 1000 гаруй япон цэргүүд хятад цэрэгт бууж өгчээ. Шан Дун мужийн нийслэл Цезинэнд гудамжны дайн үргэлжилж япончууд ухарч байна. Төмөр замын шугамаас зүүн этгээдэд Шан Дун мужийн Ишианд бэхлэн боссон япон цэргийн ихэнхийг хятадын цэргүүд бүслэн боож саад буй. Понтанад 10000 япон цэрэг шилжин ирсэн боловч хятадын партизанууд японы довтолгоог цохиж няцуулан байна. О Хү дэх нисэх онгоцны буудал дээрээс 450 японыг хятадын цэргүүд хөөн зайлуулжээ. Хотын орчин тойронд байлдаан болж буй бөгөөд сүүлчийн өдрүүдэд хятадын нисэх онгоцууд нь ялангуяа Хан Жеү ба Шанхай, Хан Жеү-ийн төмөр замын ойролоцоо их идэвхтэй ажиллаж уй хэмээн тэмдэглэжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.9 №49/1524/ 3-р нүүрт Хятадын партизаны тухай Хан Хэү-ээс мэдээлэх нь хятадын цэргүүд Шан Дуны хойд хагаст зүүн зүг түргэн давшиж Тай Жуваны дэргэд хүрчээ. Фун Лиу хотыг хятадын цэргүүд эзэлсэн нь магад ажгуу. Хе Нан мужийн хойд хагаст хятадын цэргүүд Суне хотыг эзэлжээ. Шанхайгаас мэдээлэх нь төв хятадын дотор хятадын партизаны идэвх нэмэгдсээр буй тул япон цэргүүдэд ихээхэн бэрхшээлүүд тохиолдож Нанжинг, Шанхайн төмөр замын орчимд сүүлчийн өдрүүдэд хятадын партизаны хөдөлгөөн нэмэгдэж байна. Партизанууд Усег довтолж буй тул япончууд тэнд ихээхэн хүчийг хадгалж байхаас өөр аргагүй болжээ. Тай Хө нуурын ажлуудын нэгэн дээр бугшсан партизанууд японы хөсөг тээврийг довтолсоор байна. Шанхай ба Хан Жеү хоёрын хооронд партизаны тусгай ангиуд бие бие лүгээ маш ойр харилцаа холбоотой ажиллаж байна. 4-р сарын 10-нд япончуудаас Шанхай ба Нанжинг, Шанхай ба Хан Жеү-ийн хооронд сэргээн байгуулсан төмөр замын харилцааг партизанууд дахин тасалжээ. Япончууд энэ шугамд хүч сэлбэхээр 6000 цэргийг хэдэн хоногтын хамт явуулжээ. Футин (Шанхайгаас урагш)-д маш хүнд байдалтай болжээ. Хятадын партизаны идэвх нэмэгдсэн тул омтгойлон япончууд нь байлдааны байдалтай байхыг зарлаад үзэшгүй муухайгаар Нангчиу ба барих ажлыг явуулж буй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.9 №49/1524/ 3-р нүүрт Японоос Английн засгийн газарт анхааруулсан хэрэг Хан Хэүгээс мэдээлэх нь сүүлчийн өдрүүдэд хойд ба төв хятадын байлдааны газрууд дээр хятадын цэргийн том том ялалт дийлэлтийг олсон явдлууд японы эрх баригчдад хорсолтойгоор нөлөөлж байна. Японоос английн засгийн газарт анхааруулж, япон хятад хоёрын хооронд байх шугамыг баримтлахыг гуйсан тухай мэдээг олж авав. Японы энэхүү анхааруулсан явдал нь хятадын цэргийн хүчтэй тэмцсэний үр дүн ба өөрийн дотоодод аж ахуй, улс төрийн бэрхшээлүүд улам бүр өсөж, японы хүчин чадал доройтсоор буй шинж тэмдэг мөн хэмээн шинжлэгдэж байна. Гадаадын сурвалжлагч нарын дотор


гарч буй санал нь завсарт байх үүргийг англи биедээ дуртайяа хүлээх бөгөөд энэ хэрэгт Америкийн засгийн газрыг татан оролцуулж магадгүй болно хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.9 №49/1524/ 3-р нүүрт Жан Кай Шигийн хэлсэн үг “Эв найрамдлын төлөөнөө олон улсын тэмцэл” хэмээх байгууллагын төлөөлөгчид лүгээ Жан Кай Шигээс 4-р сарын 29-ны өдрөө ярихдаа хэлсэн нь бүгд цэргийн албан хаах үүрэгтэй болох ба засгийн газраас гаргасан шийдвэрийг хятадын бүх мужууд сайшаасан болно. Хятадын цэргийн байдал хэмээвээс техник зэвсгээр зүгээр сайн бөгөөд Шан Дун мужийн байлдаанд орсон шинэ цэргүүд хэд хэдэн ангиуд сайнаар байлджээ. Япончууд анх байлдааныг эхлэхдээ түргэн амжилт олохыг найдаж шийдвэртэй байлдахыг зорьсон боловч эцэстээ хавчигдан удаанаар унжруулан байлдах дайны техникт шилжжээ. Япончууд нь одоогийн байдлаар дийлнэ хэмээн найдахыг зогсож эдүгээ том тулалдаан тийш хэлбэрч байна. Хятадын байгалийн баялаг ба хүн амын бэлтгэл ихийн ачаар дүүрэн ялж дийлэхээр тэмцэж чадах нь лав гэж бид итгэнэ хэмээн Жан Кай Шигээс хэмээжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.12 №51 /1526/ 2-р нүүрт Бүх цэргийн доторх намын байгууллагуудын дээд эрхийг барих 6 дугаар бага хуралд \28 он 5 сарын 10ны өдөр\ Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга хүндэт удирдагч нөхөр Лувсаншараваас баяр хүргэж хэлсэн үг Нөхөд өө, миний бие Монгол ардын хувьсгалт намын төв хорооны өмнөөс ардын хувьсгалт цэргийн доторх намын байгууллагуудын дээд эрхийг барих 6 дугаар бага хуралд хувьсгалын байлдааны халуун баярыг хүргэе. Манай улс ард нь өөрийн ардын хувьсгалт нам, засагтай мөн түүнийг батаар хүрээлэн нэгдсэн олон түмэн ардтай дайсныг ялан чадах баатарлаг хүчирхэг цэрэгтэй салшгүй ах дүүгийн найрамдалтай бөгөөд үнэнч түшиг болох зөвлөлтийн засагт холбоот улстай ийм их хүчирхэг чадалтай улс орон болжээ. Нөхөд өө, одоо бид Японы эзэрхэг түрэмгий нарын довтолгоо зогссон түүнд туслах дотоодын дайснууд баригдсан хэмээн үзэж үл болно. Харин Японы эзэрхэг түрэмгий нар нь хойд Хятадыг халдан түрэмгийлж улмаар манай Бүгд Найрамдах Монгол ард улс ба Зөвлөлт холбоот улсад халдан довтлох бодлогыг идэвхтэйгээр явуулж буйг анхааран санаж басхүү Японы дайчдад туслах манай дотоодын дайснууд байхгүй болсон хэмээх туйлаас эндэгдэх учрыг мэдтүгэй. Намын төв хороо ба засгийн газар нь өөрийн гарал анхаарлыг харьяат улс орноо батлан хамгаалах хүчийг зузаатгаж ардын хувьсгалт цэргийг туйлын хүчирхэг цэрэг болгон бэхжүүлэх ба түүний бүхий л бэлтгэл байдлыг сайжруулах хийгээд улс төр, аж ахуй, соёл боловсролыг амжилттайгаар хөгжүүлж Зөвлөлт холбоот улс лугаа салшгүй найрамдлыг улмаар бататгах зэргүүдэд хандуулж байна. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.18 №53/1528/ 2-р нүүрт Хятадын доторх байлдааны тухай Шанхайгаас мэдээлэх нь Хан Жеү-ийн хавьд хүчтэйгээр тулалдаан болж байна. Хятадын цэргүүд Жо Ханаас баруун ба хойд этгээд дэх японы чухал хэд хэдэн газруудыг цохижээ. Эл дайнд 600 япон цэрэг алагджээ. Нанжинг, Хан Жеү хоорондох дардан замын харилцаа дахин тасарчээ. Нанжинг-аас өмнө дэх хятадын цэргүүдийг эсэргүүцэн Ли Шуйг амжилттай довтолж байна. Үүний зэрэгцээ Нанжинг-аас урагш хятадын партизанууд Мулингийн орчинд идэвхтэйгээр ажиллаж байна. О Хү-д тулалдаан тасрахыг байжээ Хятадын партизан анги О Хү-ээс хойдох данто хэмээх газрыг эзэлжээ. Энд хятадын партизанууд нь япончуудаас үлэмжхэн тооны цэргийн хэрэглэгдэхүүнийг булаан авчээ. Япончуудын усан онгоцууд О Хү-ээс баруун өмнөд буй хятадын цэргийн эзэлсэн газрыг бууджээ. Хятадын цэргүүд Жан Зи мөрний хойд эрэг дээрх Хаймиган хэмээх газрыг баруун хойд зүг давшиж Антора хэмээх усан онгоцны буудлыг хүрчээ. Шанхай орчинд хятадын партизаны идэвх хөдөлгөөн дахин шинээр гарч байна. Үүний улмаас япончууд Шанхайн баруун ангиуд дахь хөдөлгөөнөө зогсжээ. Хятадууд Лианшигийг авсан нь батлагджээ.


7 дугаар армийн штабын мэдээнд үзвээс японы 118 дугаар дивизийн хэсгүүд ба хятадын цэргүүд хоёрын саяын тулалдаанд японы 1000 бүр цэрэг алагдсан ба шархадсан хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.20 №54 /1529/ 1-р нүүрт Хятадын байлдааны явдал Шанхайгаас мэдээлэх нь хятадын цэргүүд Нанжинд ойртож буй. Хятадын партизанууд Данторыг эзэлсний дараагаар Чцаянд японуудыг цохижээ. Шанхай Хан Жеү хоёрын хооронд партизаны хөдөлгөөнийг устгахын тул японы командлагчид онц арга хэмжээ авсан боловч ийнхүү хөдөлгөөн нь улам бүр хөгжсөөр байна. Хан Хэү-ээс мэдээлэх нь Шан Дунд япончууд хүчээ үргэлжлэн шинээр сэлбэсээр байна. Байлдааны очинги хятадын хүн амын олонх нь Сяа Жеү-г баатарлагаар хамгаалж цэрэгт цэрэгт туслахаар зохион байгуулт хийж буй болно. Хятадын цэргүүд хорт утаа хэрэглэж буй мэт хэмээн япончууд цуурхалыг хүчтэй тархааж байна. Япн цэргүүд хорт удаа хэрэглэх явдалд өргөн олны саналыг татахыг нийтүүлж япончууд цуурхалыг тархааж буй хэрэг болно. Төв хятадын Нанжинь, Хан Жеү зэрэг газруудаар хятадын цэрэг үргэлжлэн довтолсоор байна. 5- р сарын 5-ны өдөр Нанжинь-аас 11 км зайтай чухал газрыг хятадын партизанууд эзэлжээ. Хятадын цэргүүд Нанжиний баруун хойд этгээдэд Анков мужийн зүүн хагас дахь Финиан хотыг 4-р сарын 30-нд эзэлжээ. Хан Жеү-ийн баруун өмнө зүг тасралтгүй байлдаж буй. Амжилттай байсны учир хятадын цэргүүд Зо Ханыг эзэлжээ. Хойд хятадын Шан Дун мужид 5-р сарын 5-ны өдөр Ишианы баруун хойд этгээдэд байлджээ. Тайварзиаваны хойд этгээдэд япончууд дахин довтолж буй амуй. Үүний зэрэгцээгээр япончууд хүч зэхэн Тан Занд бөөгнүүлж байна. Шанхайгаас мэдээлэх нь Шанхайн орчим хятадын партизанууд элбэгширчээ. Тэдгээр нь Футинд онц онц идэвхтэй ажиллаж байна. Хятадын партизанууд Хан Жеү Ченсан хоёрын хоорондох Нанжинь, Хан Жеүгийн дардан замын харилцааг тасалжээ. Райтор хэмээх сурвалжлагчийн мэдээнд үзвээс Шанхайн баруун хойд этгээд дэх Дун Жеү хотыг хятадын партизанууд эзэлжээ. Төвийн байлдаанд Сун Жен ба О Хү-ийн хоорондох харилцааг хятадын цэргүүд тасалжээ. Саданица вэнэжийн орчин дахь японы эзэлсэн газрыг хятадын цэргүүд өдөр бүр довтолсоор байна. 5-р сарын 4-ний өдөр Шан Ши мужийн баруун хагас дахь Лишиан хотыг хятадын цэргүүд эзэлжээ. Сүүлчийн өдрүүдэд Шан Шигийн зүүн хагас дахь хэд хэдэн хотуудаас япончуудыг цэвэрлэжээ. Хятадтай байлдааны улмаас японы түүний эдийн бэлтгэл туйлын задарчээ Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.23 №55 /1530/ 1-р нүүрт Хятадын байлдааны явдлаас Сүүлийн долоо хоногийн дотор япончууд Шанхайгаас 20000 хэр цэргийг төв фронтод явуулжээ. Тиян Жин, Фо Хү-ий төмрийн замын өмнөд ангид ихээхэн хүчийг шинээр сэлбэжээ. О Хү-ийн орчинд хүчтэй тулалдаан болж байна. Хятадын цэргүүд О Хүгээс өмнөд этгээдэд Ваной ба Фанцанаас япончуудыг цохиж зайлуулаад О Хүд харилцан довтлолцож буй болай. Япончууд эл анги сүүлчийн дайнд ихээхэн хохирлыг хүлээжээ. Хятадын цэргүүд Хан Жеүгийн баруун өмнө этгээдэд Фуяныг хүчтэйгээр довтолж байна. Хятадын цэрггүд Сияны хойд зүг давшиж Шинафалаас япончуудыг цохин зайлуулжээ. Хятадын партизан хөдөлгөөн идэвхтэй нэмэгдсээр байна. Шанхай, Хан Жеүгийн төмөр замаас зүүн тийш Хайнаныг Ченсан Фаншианууд ба түүнчлэн Хан Жеүгээс зүүн тийш партизан ба япончууд хоёрын хооронд хүчтэй тулалдаан болж байна. Сүүлийн 2 өдрийн дотор 2000 хэр цэргүүдийн хохирлыг хүлээжээ. Нанжинь Шанхайн төмөр замын дээр О Хү Суй ЖеҮ хоёрыг партизан ангиуд өдөр бүр довтолж байна. Хятадын бүх 10-р сарын дайнд япон нь 625 нисэх онгоцыг алджээ. Энэ үеийн дотор японоос хятадад 1100000 япон цэрэг явуулсны дотроос алагдсан ба шархадсан нь 350000 болох бөгөөд хятадын бүх фронт дээр байлдаж буй 750000 цэргүүд нь фронтын шугам уртын учир ихээхэн довтолгооныг үйлдэх хүрэлцээгүй болно. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.5.28 №57 /1532/ 5-р нүүрт


Эвлэлийн төв хорооноос эвлэлийн байгууллагын байдал ба түүний цаашдын зорилгуудын тухай намын төв хорооны тэргүүлэгчдийн хуралд илтгэх илтгэл Нэг: Намын төв хорооны ба эвлэлийн төв хорооны бүгд хурлууд дээр эвлэлийн байгууллагын байдлын тухай илтгэлийг сонссоноос хойш жил илүү болжээ. Эл бүгд хурлуудаас хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллагын ажлыг шинжлэн мөнхүү ажлын дутагдлуудыг илрүүлэн манай ажлыг өөрчлөн зохиох замуудыг өөрийн тогтоолуудад заан тэмдэглэсэн амуй. Тогтоолуудын дотор тэмдэглэсэн нь: 1. Хувьсгалт залуучуудын зохион байгуулалтын ажил сул болох нь биетэй тодорхой удирдлагагүй эвлэлийн байгууллага нь ардын энгийн залуучуудаас тасархай хөдөөгийн ардын залуучуудаар эвлэлийг дүүргэх явдал дутагдалтай залуучуудын эвлэлийн насны залуучуудаас эвлэлд элсүүлсэн хувь нь бага амуй. 2. Залуучуудын эвлэлийн дотоод улс төрийн хүмүүжил сул нь эвлэлийн хэд хэдэн байгууллагуудаас нам, засгийн улс төрийн шугамыг буруугаар ойлгож гуйвуулахад хүргүүлжээ. 3. Энгийн залуучуудын дунд явуулах соёл боловсрол, улс төрийн олон түмний ажил ба тэдгээрийг нам, засгийн тогтоол шийдвэрийг биелүүлэхэд дайчлах явдал сул болно. 4. Тус улсын үйлдвэрлэх хүчийг дээшлүүлэх ба мал аж ахуйг сайжруулах зэрэг ажилд эвлэлээс сулаар оролцжээ. Бүгд хурлын тогтоолын дотор өгүүлэгдсэн нь хувьсгалт залуучуудын эвлэл нь ардын залуучуудыг Монголын хувьсгалын зорилгыг шийдвэрлэхэд идэвхтэйгээр оролцуулах ба ардын залуучуудаар намын цаашдын өсөлтийг хангахын тул монгол ардын хувьсгалт намын удирдлагын дотор энгийн залуучуудыг сурган хүмүүжүүлж буй олон нийтийн улс төрийн байгууллага мөн болж чадахаар өөрийн үүрэг зорилгыг дээшлүүлэхэд эргэлтийг гаргавал зохино. Эдгээр зорилго нь намын удирдлагын дор хувьсгалт залуучуудын улс төрийн идэвхийг дээшлүүлж ардын өргөн олон залуучуудад өргөн зэргээр нөлөөлүүлж эвлэлийн байгууллагуудыг тал бүрээс бэхжүүлэх нь чухлаар холбогдоно. Энэ завсар тус улсын дотор ихээхэн өөрчлөлт гарчээ. Гадаадын байдал нь япон хятадын дайны улмаас японы эзэрхэг түрэмгий нарын зүгээс монголыг довтлон байлдах аюул нэмэгдсэн бөгөөд дотоод байдал нь Гэндэн, Дэмид, Зонзан хамба нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илрүүлэн харгис лам нарыг довтолж буй ба лам нар сүм хийдээс гарахын хамт ардын дунд хувьсгалын эсэргүү ятгалгыг хүчтэйгээр явуулж буйн дээр манай улсын эдийн засаг, соёл боловсрол нь манай үнэнч хань нөхөр Зөвлөлт улсын тусламжтайгаар хөгжиж буй зэрэг учруудаас ангийн тэмцэл хурцаджээ. Эл байдлууд нь нам, эвлэлийн бүх ажлыг өөрчлөн зохиож хувьсгалын сэрэмж ба тус улсын улс орноо хамгаалах хүчийг бэхжүүлэх хийгээд хувьсгалын эсэргүү лам нарыг бүтэн ниргэх болон эдийн засаг, соёл боловсролын дотор хурал сүйтгэгчдийн үлдэгдэл дутагдлыг устгахад чиглүүлэгдсэн улс төр олон түмний ажлыг дээшлүүлэхийг шаардана. Хэдэн түмэн нарын хувьсгалын эсэргүү байгууллагаас дэвшилт залуучуудын эвлэлийг илрүүлэхийг хэдэн жилээр оролдсон бөгөөд түүний нам ба ардын залуучуудаас салган авч өөрийн салаа салбар болгохыг зорьсон боловч зорилгоо гүйцэтгэж чадаагүй амуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.6.1 №53/1534/ 2-р нүүрт Хятадын байлдааны байдлаас Хятадаас мэдээлсэн мэдээнд үзвээс, Мунгнай төмөр замын шугамд Жин Зугийн орчим дайн үргэлжилсээр байна. “Жин Зугийн өмнө зүг” Цанканий станцыг хятадын цэргүүд гар даган барьж буй болой. Төв хятадад сүүлийн үед хятадын партизанууд Шанхайн тулх дэргэд буй болж байна. Шанхай, Хан Жеүгийн төмөр замын хөхөөг хятадын дартизанууд таслан эвдэжээ. Иймд Шанхай лугаа харилцаа тасарчээ. Кантоныг бөмбөгджээ Ритер хэмээх сурвалжлагчийн газраас мэдээлэх нь, 6-р сарын 11-ний шөнө японы нисэх онгоцнууд Кантоныг довтолж бөмбөгдсөнд цахилгаан гэрлийн хорооны байшинд гурван бөмбөг иржээ. Демиенбау хэмээх сониноос мэдээлэх нь, хятадын захын Кантоны орчим дор японы ... усан замын онгоц буй бөгөөд тэдгээрийн 2 нь нисэх онгоц тээвэрлэгч болно хэмээжээ.


“Хятадын ардууд бүрэн төгөлдөр ялалт дайлалтыг хүртэл дэмжмүй” Жан Кай Шигийн хэлсэн үг Хятадын засгийн газрын толгойлогч Чин Кай Ши гадаадын хэвлэлийн төлөөлөгч нартай ярилцахдаа хятадын ард түмнээс, японы түрэмгийлэн эзлэгч нартай дэмжсэн, 11-р сарын тэмцлийг дүгнэж, Чин Кай Шигаас хэлсэн нь, “11-р сарын зэвсэгт тэмцэл нь, хятадын ард түмнээс тэмцлийг үргэлжлэх шийдвэрийг бэхэтгэсэн ба энэхүү тэмцлийг амжилттай төгсгөх ба бидний итгэл найдварыг чангатгажээ. Хятадын бүх ард түмэн үндэсний засгийн шүүн тусалж, японы түрэмгийлэн эзлэгчдийг зэвсэгт эсэргүүцэлд оролдож буй болно. Япончууд нь байлдахын нэгэнд “Манай байлдааны хүчийг өдөр ирэх тутам бага болно хэмээн бодсон амуй. Тэднээс хятад нь дайнд гурван сараас илүү үл тэсвэрлэнэ хэмээн бодсон нь, тийм бус болжээ. Хятадын эсэргүүцэл нь японоос довтлон түрэмгийлэхээ зогсоохын инару үргэлжилсээр байна. Хятад болбоос урт удаанаар тэмцэж чадах чадал бүхий нь магадлагдсан болно. Хятадын ард түмэн, ялж дийлэхээ мэдэж буй бөгөөд ямар ч бууж өгөлтүүдийг ил гаргамна. Манай цэргүүдийн зан байдал маш өндөр бөгөөд бид Шивечиу Кайбангаас зайлсан нь хэрэггүй үрэгдэлээс зугтах нь чухалаас шалтгаалжээ. Эдүгээс эхлэн байлдаан нь японы ажил зөвлөгөөнд саад болж уулархаг бөгөөд олон нуур бүхий газруудад явагдана. Эд бүхэн нь төгсгөлийн ялалт дайлалт дор биднээс итгэх завдалыг нэмэгдүүлнэ. Хятадын ард түмэн нь өөрийн улсын тусгаар тогтносон байдлын төлөө тэмцэж буй бөгөөд биднээс дайснаа дийлэх нь цаг үнэний ялалт мөн болно. Чин Кай Шигаас цааш хэлсэн нь “Манай ард түмний цаашдын баатарлаг тэмцэлд найрамдал бүхий улсуудаас туслан тэтгэж тэдгээр улсуудаас талархлыг үзүүлж үүргээ гүйцэтгэх буй хэмээн хэлжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.6.29 №70 /1545/ 2-р нүүрт Хятадын доторх байлдааны явцаас Японы цэргийн хүчүүд Занг Зи мөрөн ба Нанпавагаас баруун өмнө зүгийн бусад газруудад хуралдсан учир төв хятадтай япон цэргийн аюул улам нэмэгдсээр буй болно. Сүүлчийн өдрүүдэд эдгээр газруудад цэрэг дайны явдал өргөн хэмжээтэй болж байна. Антзены орчин тойрон өдөр турш тулалдаан болсноос гадна японы цэргүүд нуурын баруун эргээр өмнө тийш давхижээ. Фронтын нь хэсэг дээр сэлбэг хүчин ирсээр байна. Тунчен ба Личанийн дэргэд шийдвэртэй тулалдаан болж буй болно. Хятадын цэргүүд Шан Ши мужийн хойд этгээдэд япон цэргүүдийг Тианкувагаас хөнгөхөн зайлуулжээ. Японы хэмээгдсэн нь төв хятадын Нанжинь хотын орчин дайн байлдааныг дэлгэрүүлж явлдыг үргэлжлүүлсээр байна Зан Зи мөрний энэ хэсэгт япончууд цэргийн 50 онгоцыг бөөгнүүлсэн бөгөөд мөнхүү хот нь япончуудын гарт буй болно. Хятадын их бууны цэргүүд, японы катер \усаар ачаа гаргах том онгоц\ 50, моторт завь 20-ыг Зан Зи мөрөнд живүүлжээ. Райтор хэмээх сурвалжлагчийн газраас мэдээлэх нь хятадууд хүчээ сэлбээд угтан зүтгэх туладааныг хийжээ. Сүүлчийн мэдээнүүдэд үзвэл Жензуу хот нь хятадуудын гарт бөгөөд Хан Хэү, Жензуу хоёрын хоорондох төмөр замын харилцааг сэргээн байгуулжээ. 6-р сарын 6-ны өдөр японы 6 бөмбөгдөгч нисэх онгоц Кантон, Хан Хэүгийн төмөр замыг бөмбөгдөхийг оролдсон боловч хятадын нисэх онгоцууд угтан үзэж цохиод хятадын нисэх онгоцууд гэмтэл ололгүй буцаж иржээ. 6-р сарын 19-нд хятадын партизанууд Жеүгээс зүүн умард зүг 400 хүн бүхий японы тусгай ангийг довтолжээ. Японы тусгай анги нь 40 ачааны машин, цэргийн хэрэглэлийн хамтаар бүрмөсөн устгажээ. “Санвенбау”-гийн мэдээнд үзвэл Шан Дун мужийн баруун хэсэг тийш хошуудын ихэнх нь партизаны хяналт доор оршиж байна. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.6 №72 /1547/ 1-р нүүрт Хувьсгалын 17 жилийн ойн угталгын өргөн хурал нээгдсэн байдал 28 он 7-р сарын 10-ны өдрийн оройн 6 цагт улсын одон тэмдэгт төв театрт нам, эвлэл, үйлдвэрчний гишүүн ажилчин албан хаагчид ардын хувьсгалт цэрэг ардын олон төлөөлөгчид бүгд 700 илүү хүмүүс хурлын ширээнд суудлыг эзэлжээ. Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Дарамаас тус хурлын хүндэт тэргүүлэгчдэд манай нам засгийг зохион байгуулагч бөгөөд ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч цэрэг дотоод


Click to View FlipBook Version