The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-07 02:28:24

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

яамны сайд бүх цэргийн жанжин улсын (Маршал) өрлөг жанжин хүндэт удирдагч Чойбалсан Монгол ардын хувьсгалт төв хорооны нарийн бичгийн дарга хүндэт удирдагч Лувсаншарав, Баасанжав, намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бүгд ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд Амар намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд улсын бага хурлын дарга хүндэт удирдагч Догсом бүх дэлхийн хувьсгалын удирдагч Сталин Холбоот улсын ардын комиссар нарын зөвлөлийн дарга Молотов, бага хурлын дарга Балинин, батлан хамгаалах яамны сайд маршал Воришалов, дотоод яамны сайд улсыг аюулаас хамгаалах ерөнхий комиссар нөхөр Житов, бүх дэлхийн уг хамтын 3 дугаар интернационал гүйцэтгэгч хорооны нарийн бичгийн дарга Димитров, мөн улсын гадаад хэргийн ардын комиссар Литенив, дотоод яамны орлогч сайд Барновски, гадаад хэргийн ардын комиссарын орлогч Стмоникв, Холбоот улсаас тус улсад суугаа элчин сайд нөхөр Клубчик, зөвлөх мэргэжилтэн Литенив, корпосыг командлан захирагч Нөхөр Конверв, комиссар нөхөр Ковуков, хятадын эв хамт намын удирдагч Чу Та, Тува ардын хувьсгалт намын удирдагчид, Тува ард улсаас тус улсад суугаа элчин төлөөлөгч нөхөр Бадансуул, Германы эв хамт намын удирдагч нөхөр Телемен нарыг сонгох саналыг гаргаж илтгэхэд тухай бүрд хуралдагсад алга ташиж, хөгжим эгшиглэж хүндэтгэж батлав. Дараад намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд улсын бага хурлын дарга хүндэт удирдагч Догсомоос хувьсгалын 17 жилийн ойн түүхт тэмцлийн дүн ба цаашдын зорилтыг дэлгэрэнгүй таниулж баярыг хүргэж дуусмагц Зөвлөлт холбоот улсаас тус улсад элчин сайд нөхөр Клубчик, Тува ард улсаас тус улсад суугаа элчин төлөөлөгч Бадансуул нар баярыг хүргэж бүх дэлхийн хувьсгалын удирдагч нөхөр Сталинд явуулах баярын утсыг намын төв хорооны нарийн бичгийн дарга хүндэт нөхөр Лувсаншараваас уншин сонсгож батлуулан алга таших хөгжим эгшиглэж Интернационал дуулж хурлыг засарлав. Үүнд улсын одон тэмдэгт төв театртай болсон хувьсгалын 17 жилийн ойн өргөн их угталгын хурал нь урьд урьдаас онц сүрлэг бөгөөд тус орны эрх жаргалант ардын баяр хөгжлийг илэрхийлж эзэрхэг түрэмгий ба феодлыг эсэргүүцсэн хувьсгалыг гүнзгийрүүлэн хөрөнгө бусын замаар хөгжих тэмцлийн дүнгүүдийг бүртгэж цаашид тус улсын эдийн засгийн үндэс болох мал аж ахуй ба худалдаа үйлдвэр, соёл боловсрол эрүүл мэндийн бүхий л төрлийн ажлыг хөгжүүлж манай тусгаар тогтносон эрх чөлөөт ардад халдаж дайсагнах гадаад дотоодын дайснуудыг хайр найргүй бут цохиж Монголын хувьсгалыг ялалтын ялалтад хүргэж дэвшүүлэхэд өргөн олон нийтийн нам засгийн удирдлагын дор Зөвлөлт холбоот ба түүний олон нийтийн агуу их тусламжтай явж биелүүлэн чадах нь дамжиггүй илэрхийлэгдэв хэмээн манай сонин сурвалжлагчдаас мэдүүлмүй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.12 №74/1559/ 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол ард улсын 17 жилийн ойд зөвлөлт холбоот ба Монгол ард хоёр улсын салшгүй бат найрамдал 17 жилийн өмнө монгол ардын хувьсгал мандаж өргөн олон түмэн ардыг гадаадаын эзэрхэг түрэмгий Манж, Хятад, гадаад Цыган орос, японы ба дотоодын шар, хар феодлуудын хүнд дарлагдлаас чөлөөлж монголын түүхнээ анхдугаар удаа ардын хувьсгалт засгийг байгуулжээ. Энэ 17 жилийн дотор Монголчуудын хувьсгалт яам ба ардын хувьсгалт засгийн удирдлагын дор манай эрх чөлөөт тусгаар тогтносон улс урьд нь урагш дэвшиж зэхэл хөгжжээ. Манай ард түмэн манай ажилчин ардууд нь хүлээн дарлагдал ба лам нар феодлуудын мөлжлөгөөс ангижран салж өөрийн газар шороондоо жинхэнэ эзэн болсноор үл барам өөрийн эх орныг танигдахгүй болтол үндсээр өөрчлөн хөгжүүлжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.12 №74/1559/ 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол ард улсын 17 жилийн ойд зөвлөлт холбоот ба Монгол ард хоёр улсын салшгүй бат найрамдал Монголын олон түмэн ард нь уриалга ба тунхаглалыг хүлээн аваад гадаадын харгис эзэрхэг түрэмгийн дайснууд ангижран салах хэрэгт хамгийн ойр хань нөхөр болох нь ганц үйлдвэрчин тариачны Зөвлөлт засаг мөн болохыг танин мэдээд даруй өөрийн салшгүй бат найрамдлын суурь тулгуур мөн хэмээн барьж авсан байна. Энэ үеэс эхлэн зөвлөлийн засагт холбоот улс нь Монголын ард түмний тусгаар тогтносон байдлыг бэхжүүлэн бататгах ба мандуулан хөгжүүлэх явдалд тасралтгүй ах дүүгийн халуун тусламжийг үнэнхүү санааны голоос үзүүлсээр ирсэн ба үзүүлж бүхий амуй. Чингээд 1921 онд Монголын ард түмнээс японы


төлөөлөгч хятадын Хэ Минг Цэрэн, Оросын цагаан Барон Унгерэ болон бусад дайсан этгээдүүдийн эсрэг зэвсэг хөдөлгөж бүхйид тэдгээр дайснуудаас тус монгол орныг эзэрхийлж байсан ба эзэрхийлэхийг дахин оролдож байх үед Зөвлөлтийн засагт холбоот улс нь эдгээр дээрэмчдийг бут цохин арилгах хэрэгт өөрийн улаан цэргийг ирүүлж иманайд тусалсан болно. Хувьсгалаас урьд монголын дотор үндэсний худалдаа байсангүй бөгөөд өөрийн мөнгөн тэмдэгт банкууд нэгэн адил байсангүй учир манай ард түмэн нь Манж хятад, Япон ба бусад гадаадын шунахай худалдаачин, банкны эзэн, мөнгө хүүлэгч нарын хүнд бэрх эрхшээлийн доор дарагдаж байжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.12 №74/1559/ 2-р нүүрт Хувьсгалын 17 жилийн ойд хувьсгалын дайснуудыг тэмцэн устгасан түүхт туршлага ба цаашдын үүргүүд Ленинээс хэлсэн нь: Хувьсгал нь эрчилсэн салхи мэт бөгөөд өөрийн замд тохиолдсон саад бүхнийг зайлуулан хаядаг болно хэмээжээ. Манай ард түмэн нь, японы эзэрхэг түрэмгийчид нь манайд эрх чөлөө тусгаар тогтносон байдлыг олгох хэмээж буй бус бөгөөд харин харгислан дарлаж мөлжиж, зовоох хэмээж буй ба түүнчлэн японы фашист нь Манжуур орон ба хятадын зарим мужийг эзлэн авмагц хэрхэн харгислан дарлаж, мөлжиж, тонож буй байдлыг маш тодорхой ойлгож мэдсээр буйн хамт ЗХУ нь манай улсын тусгаар тогтнох хэрэгт хэдий чинээ ямархуу тусуудыг хүргэсээр ирсэн ба одоо тусалж буй хийгээд ирээдүйд туслахыг манай ард түмэн нь хэнд ч мэхлэгдэхэд хүрэхгүйгээр сайтар ойлгож ухамсарлассан учир туйлын хангалттайгаар амгалангаар аж төрөн сууж буй амуй. Манай тусгаар тогтносон хувьсгалт улс нь дорнод зүгийн дарлагдсан ардад хувьсгалын гэрэл туяа болж буйг бид хэзээд бодож байх хэрэгтэй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.15 №77/1552/ 2-р нүүрт Хувьсгалын 17 жилийн ойд шинжлэх ухааны ажлын хөгжилт Шинжлэх ухааны эрдэм боловсролын явдал Монголын орон эхэлж хөгжсөн нь даруй ардын үндэсний хувьсгалын тэмцээний ач гавьяагаар байлдаж олсон бодит үр бүтээлийн нэгэн хэсэг нь мөн болно. 11 дүгээр онд үүсэж мандсан Монгол ардын үндэсний хувьсгал нь ард түмнийг энэхүү гадаад дотоодын дарлагдал мөлжлөгдлөөс бүрмөсөн ангижруулан салгаж үндэсний тусгаар тогтносон хувьсгалт засаг төрийг бариулж ард түмний аж ахуй соёл боловсролыг дээшлүүлэх ба улс орныг батлан хамгаалах талаар туйлын ихээхэн дэвшилтүүдийг олж чадсаныг биднээс маш тодорхойгоор мэдэх бөгөөд энэхүү хөгжлийг олохын зэрэгцээгээр нэн ялангуяа тус улсын эрдэм шинжилгээний ажлын тухай энэ 17 жилийн дотор хэрхэн ямар дүнгүүдийг олсныг товчлон дурдвал, Манж хятадын эзэрхэг түрэмгийчид ба феодлын үест монголын хэл бичиг, утга зохиолын эрдэм нь балрагдаж доройтож манжийн ба төвөдийн хэл бичиг, утга зохиолуудад эзлэгдэн солигдоход хүрч байсан нь эдүгээ өөрийн үндэсний хэлийг сэргээн байгуулж бичиг үсгийн дүрэм зүйг нарийн журамтайгаар хөгжүүлэн чаджээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.7.15 №77/1552/ 2-р нүүрт Үйлдвэрчний эвлэлийн 11 жилийн ойн баярын тухай илтгэлийн сэдэв Нөхөд өө, монголын үйлдвэрчний эвлэл нь анх зохиогдон байгуулагдаж биелэн бүрэлдсээр энэ 27 оны 8- р сарын 16-ны өдөр 11 жилийн ой болж 12 жилийн нүүрт давшин орох үүнд, намын төв хорооны тэргүүлэчгдийн 17 дугаар хурлаас үйлдвэрчний эвлэлийн 11 жилийн ойн баярыг ихээхэн ажлын чанартай бөгөөд олон нийтийн хөдөлгөөнтэйгөөр ёслон өнгөрүүлбэл зохионо хэмээн заасан болох тул энэхүү баярыг өргөнөөр өнгөрүүлэх явдал нь ихээхэн улс төрийн утга чанартай үзэгдэл мөн болно. Энэ нь Испани улсын ард олон хоёр жилийн турш Герман , Италийн фашизмыг эсэргүүцэн тэмцэж өөрийн эрх чөлөөт тусгаар тогтносон байдлыг баатарлагаар сахин хамгаалж буй ба Хятадын баатарлаг ард олон нь японы эзэрхэг түрэмгий нарын өмнөөс хүчтэйгээр эсэргүүцэж өөрийн үндэсний тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг тэмцэн буй явдлуудаас гэрчлэгдэнэ. Хятадын ард олноос өөрийн үндэсний тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг японы эзэрхэг түрэмгий нараас сахин хамгаалж байлдсаар эдүгээ нэгэн жил шахам болж байна. 450 сая хятадын ардууд ардын нэгдсэн эгнээнд жагсан орсон нь японы эзэрхэг түрэмгий нарын өмнө эвдэршгүй бат их хүчин


болсон байна. Хятадын цэрэг зөвхөн сахиж байлдаж байснаас шилжиж эдүгээ маш идэвхтэйгээр тааран байлдах болсон бөгөөд японы цэргийг бут цохиж булаагдан эзлэгдсэн газар нутгуудыг эгүүлэн буцааж авсаар байна. Нөгөө дээгүүр японы ар талын ард олны дотор санал сэтгэл алдагдан дур үгүйрэх явдал маш өргөн болсон бөгөөд японы ажилчин хөдөлмөрчин ардууд нь өөрийн үндэсний эрх чөлөөт тусгаар тогтносон байдлыг сахин тэмцэж бүхий хятадын ард олны эсэргүү явуулж байгаа эл тэр байлдааныг зогсоох тухай шаардлагуудыг хүчтэйгээр тавьсаар байна. Хятадын ард түмэн нь нэгдсэн эгнээнээ нэгэнт жагсан орж хүчтэйгээр нэдсэн болох тул японы фашистыг дамжиггүйгээр ялан дийлж болно. Хэдийгээр японы эзэрхэг түрэмгийчид хятадын дотор дарагдан дарлагдаж байх боловч манай улсад японы цэргийн эрхтнээ халдан довтолж ирэх аюул заналгүй болсон хэмээн уйлж огт үл болох бөгөөд японы эзэрхэг түрэмгий нараас халдан ирэх аюул занал устгаж арилаагүй байх бөгөөд японы эзэрхэг түэрмгийчүүд өөрийн цэргийг Манжуур оронд хэвээр байлгасаар буйн дээр Япон Манжийн эрх баригчдаас манай улсын хилд тасралтгүй эв сэв эрэлхийлэн биднийг дайн байлдаанд хатган оруулахыг зүйл зүйлээр оролдож байдаг зэргээс гэрчлэгдэхийн нөгөө дээгүүр Монгол ард улсын үндэсний ашиг тусыг японы эзэрхэг түрэмгий нарын ашиг тусын тулд зориулан худалдахыг оролдогч харгис толгой лам нар ба Гэндэн, Дэмид нарын үлдэгдлүүдийг дуустал устгаагүй байх тул тэд нь улсаас урваж тэрслэх ба тус улсын эдийн засаг ба батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан тодорхойлж, манай улсын зүг гадаадын дайснуудаас халдан ирэх явдалд элдвээр хялбар дөхөм болгохыг оролдож байна. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.8.1 №84/1559/ 2-р нүүрт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 17 жилийн ой ба дэлхийн залуучуудын 20 дугаар сайн өдрийн илтгэлийн сэдэв Нөхөд өө, Монголын ард түмэн нь 11 дүгээр онд Монгол ардын хувьсгалт намын удирдлагын дор нэгдэж тус улсын ард түмнийг алж дээрэмдэж сүйтгэж байсан Хэ Мин ба Оросын хаант засгийн цагааны дээрэмчин цэргүүдийг өөрийн эх орноос хөөн зайлуулж Монголын ард түмэн нь эрх чөлөөгөө олж улмаар дотоодын хувьсгалын эсэргүү дайсан болох дээд ангийн харгис толгой лам нар ба хуучны феодал түшмэдүүд хийгээд хувьсгалаас урвагчид лугаа байлдан тэмцэж үлэмжхэн хүнд бэрх бартаануудыг туулж тэмцсэн байлдааны үед Монгол ардын хувьсгалт нам ба түүний удирдагч Сүхбаатар, Чойбалсан нарын удирдлагаар 11 оны 8-р сарын 25-ны өдөр хувьсгалт залуучуудын эвлэл нь нийслэл Улаанбаатар хотноо байгуулагджээ. Залуучуудын эвлэл ийнхүү ямар учраас байгуулагдах явдал чухал болсон бэ хэмээвэл: 1 дүгээрт Монгол ардын хувьсгалт намыг залгамжлах ба түүний бэлтгэлийг хийх намаас тавьж буй улс төрийн чухал зорилт болох гадаад дотоодын хувьсгалын эсэргүү дайсан лугаа тэмцэх ба тус улсын аж ахуй эрдэм соёл улсыг баталж хамгаалах ажлуудыг шийдвэртэйгээр биелүүлэхэд туслах тийм хүчин байх явдал чухал болсон. 2 дугаарт Монголын хүн амын ихэнх хувь болох ардын залуучуудын улс төрийн идэвх сэргэж феодал ба эзэрхэг түрэмгий нар лугаа тэмцэх хөдөлгөөн эрхэлж ирсэн болох учир тэдгээрийн тэргүүний хэсгийг эвлэлдүүлэн нэгтгэж манлайлан удирдагч эзэрхэг түрэмгий ба феодлыг эсэргүүцэх хувьсгалын тэмцэлд татан оролцуулж удирдах залуучуудын эвлэл байх явдал аргагүй чухал болсон учраас тийнхүү залуучуудын эвлэлийг байгуулжээ. Эдүгээ хөрөнгөтөн фашистын улсууд нь эдийн Кричисийн байлдаанаар гарахын тулд ихээхнээр оролдож хэд хэдэн зуун мянган залуучуудыг хооронд нь алалцуулавч буй ба дайсагнуулахаар оролдох буй болно. Үүний баримт нь Герман Италийн фашист нь европ тивд дайн байлдааныг үүсгэж Австри улсыг эзлэн авч өөрийн колони болгожээ. Германы фашист нь улсыг довтлон эзлэхээр тэрхүү улсын хилд үлэмжхэн цэргүүдийг хуралдуулж байх байн өдөөн хатгаж буй болно. Энэ бүхий байдлууд нь Зөвлөлт холбоот улсыг их дайн байлдаанд тэд оруулахын тулд бэлтгэж байгаа хэрэг болно. Итали Германы фашистууд нь Испаний ардын бүгд найрамдах засгийг устгах газар Испаний газар нутгаас хуваалцахын тулд Испаний фашистуудад цэрэг зэвсгийг үлэмжхэнээр тусалж довтлон буй боловч Испаний эв хамт намын удирдлагын дор Испаний ард түмэн ба бүх залуучууд нэгдэж нэгдсэн эгнээгээр тэрхүү фашистын довтолгоог бут цохин няцааж баатарлагаар байлдаж байна. Алс дорно зүг Японы фашист нь Хятадыг эзлэн авахын тулд зэхэн байлдааныг хийж буй бөгөөд үүнд Хятадын ард түмэн нь үндэсний тусгаар тогтносон эрх чөлөөт байдлаа Японы дээрэмчдээс сахин хамгаалж бүтэн жил илүү болж Хятадын 450 сая ардууд нь тогтоосон эгнээгээр


жагсаж Японы эзэрхэг түрэмгий нар лугаа хатуугаар тэмцэж сахиж байлдаж байснаа өөрчилж маш идэвхтэйгээр хэдийгээр давшин байлдаж Японы цэргүүдийн хүчтэйгээр цохиж урьд алдсан газар нутгаа эхлүүлэн авсаар буй. Нөгөөтэйгүүр дэлхийн шударга хүн төрөлхтний хайр талархал хятадын ард түмний талд буй тул Хятадын ард түмэн нь Японы фашистуудыг хэзээ ч ялж дийлнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.8.15 №89/1564/ 2-р нүүрт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 17 жалийн ой ба дэлхийн залуучуудын 24 дүгээр сайн өдрийн илтгэлийн сэдэв Японы эзэрхэг түрэмгий нар хятадыг эзлэн авсан улмаар БНМАУ-ыг эзлэн авч өөрийн колони болгох зорилт бүхийг биднээс мэдвэл зохино. Японы эзэрхэг түрэмгий нар нь манай улсын дотоод дахь өөрийн тагнуул төлөөлөгч болох дээд ангийн харгис толгой лам нар ба бусад хувьсгалын эсэргүү байгууллагуудыг ашиглаж манай улсыг эзлэн авч ардын хувьсгалт нам, засгийг устган ард түмний үндэсний тусгаар тогтносон байдлыг үгүй хийж өөрийн колони болгон авах зорилгыг тавьж бүх .......... байж ........... , японы фашистууд нь манай ....... ...... ..... үгүй ......... Зөвлөлийн засагт холбоот улсыг ....... довтлохыг өөрийн зорилго болгож Холбоот улсын хилд хууль бусаар эдүгээ японы эзэрхэг түрэмгий нар нь хятадын дотор дийлэгдэж байгаа боловч манай улсад японы фашистуудаас халдан довтлох авул заналгүй болсон хэмээн үзэж үл болно. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.8.15 №89/1564/ 2-р нүүрт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн хурлаас пионерын ажлын байдал ба цаашдын гүйцэтгэх ажлын тухай төв товчооны дарга нөхөр Лхажавын илтгэлд гарсан тогтоол Монголын дотор байгуулах пионерын байгууллага нь СССР-ийн дотор буй Ленингийн нэрийн дор байгуулсан пионерын байгууллагын туршлага маягаар байгуулагдвал зохино. Сургуулийн дэргэдэх пионерын бүлэгт нэгдсэн сурагчдыг пионер хэмээн нэрлэжээ. Пионерын байгууллага нь сайн дурын эвлэн нийтийн өөрийн биеэ даатгасан байгууллага мөн бөгөөд тус байгууллагын зарлиг нь нам, эвлэлийн удирдлагын доор буй эрүүл боловсон баримттай эрдэм ухаан төгөлдөр феодал ба эзэрхэг түрэмгийг эсэргүүцсэн ардын хувьсгалын ашиг тусанд байрлахгүй цөөхөн зурагтай боловсон хүмүүсийг хүмүүжүүлэхэд оршино. Хоёр, пионерын байгууллагын ажлын төвд юу орших буй хэмээвэл: 1. Сургуулийн хичээлийн чанарыг сайжруулах ба сахилга батыг сайжруулах. 2. Хүүхдийн дунд биеийн тамирыг сайжруулах ажлыг явуулах ба сургуулиас гадна боловсруулах ажлыг зөвөөр зохиож явуулахад оршино. Гурав, пионерын гишүүн сурагч нэг бүр үлгэр жишээг үзүүлсэн сахилга бат бүхий сурагч байх ба сургуулийн сурлагад холбогдсон ажил хийгээд олон нийтийн дадлагын ажил ба сургуулийн дотоод журмыг сахих эдгээрт идэвх хичээлийг гарган нарийн тодорхойгоор ёсчлон гүйцэтгэгч нар байх хэрэгтэй. Дөрөв, Сургуулийн пионерын байгууллага нь улс төрийн хүмүүжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн хүмүүжлийн ажлыг сурагч пионеруудын дунд явуулна. Иймийн тул шашны хүмүүжилгүй бус интернационалын хүмүүжилгийг явуулах үүнд аж ахуй, эдийн засаг, улс төрийн асуултууд ба манай нам ба эвлэлийн түүхүүд ардын хувьсгалын түүх СССР-ийн октоберийн нийгэм журмын хувьсгалын түүх испани ба хятадын олон түмнээс фашистын довтлогчид нартай баатарлагаар тэмцэн буй зэрэг улс төрийн асуудлуудтай тасралтгүй танилцуулж байх хэрэгтэй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1938.8.15 №93/1568/ 2-р нүүрт 1939 оны тогтмол хэвлэлд Монгол ард улсын 22 дугаар онц бага хурал дээр засгийн газрын байдал ба ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай Маршал Чойбалсангаас илтгэсэн илтгэл Нэг: Биднээс 27 оны 9-р сард японы үүрлэсэн тагнуулыг бут цохиж эхэлсэн болно.


Энэхүү японы генерал штабын шууд удирдлагын доор ажиллаж байсан японы тагнуул Гэндэм, танк, Дерэдэ, Инакучи нараас эл тагнуулын байгууллагыг манай нутаг дээр хэдэн арваад жилийн дотор байгуулан ажилласаар ирсэн байна. Энэхүү хувьсгалын эсэргүү японы тагнуулын нууц байгууллага болбоос өөрийн бузар муухай ажлыг манай нутаг дээр дөрвөн чиг замаар явуулж ирсэн бөгөөд үүнийг тодорхойлбол: 1. Улсын ба намын аппаратын дотор гүнзгийгээр нэвтрэн орсон Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү байгууллага 2. Феодлын этгээд нарын дээд ангийн лам нарын дотор байгуулсан хувьсгалын эсэргүү байгууллага 3. Хятадын мөлжимтгий худалдаачдын хийгээд хувьсгалын өмнө ардын нуруун дээр хилсээр үүрүүлсэн өрийг эгүүлэн авахыг оролдож явсан шунахай этгээдүүдийн дотор байгуулагдсан япон, хятадын хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллага 4. Манай нутгийн дотор шургалан оршиж байсан буриад цаатан ба оргодлууд дотор байгуулагдсан япон, буриад нарын хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллага Эдгээр хувьсгалын эсэргүү нууц тагнуулын байгууллага болбоос Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын ерөнхий удирдлагын доор нэгдэн ажиллаж явсан байна. Хоёр: Эдгээр хувьсгалын эсэргүү тагнуулын ажлыг байгуулж явуулахдаа зарим нэгийг худалдан авах, зарим нэгийг нь сүрдүүлэн айлгаж авах, мөн заримыг мэхлэн хуурч авах зэргээр зүйл бүрийн бүрийн аргыг хэрэглэж манай улсын тусгаар тогтносон байдал ба бүхий л аж ахуй, соёл боловсролыг доройтуулан унагах, хорлох, сүйтгэх ажлыг өргөнөөр явуулж, манай хувьсгалт улсын гадаад суурийг эвдлэн устгах хэмээсэн байна. Эд нар нь 27 оны 9-р сарын 15-ны өдөр хувьсгалын эсэргүү урвалтыг гаргахаар бэлтгэж гадаадаас японы цэргийг хэзээ орж ирэхийг хүлээн найдаж суужээ. Мөн Японы тагнуул болж хойд Хятадын генерал Фо Це Ии-г Японы цэрэгт цохигдов хэмээх хуурмаг мэх аргыг хэрэгдэн монгол улсын нутаг дотор зугтан орох нэрийтлээр манай улсын хил хязгаарыг нэвтлэн орох явдалд бэлтгэсэн байсан баймуй. Энэ хэний ч нүдний өмнө илэрхий Японы тагнуул болох бөгөөд ийнхүү Японы цэргүүд Хятадын генерал Фо Це Ии-ы хүзүүн дээр сууж манай улсын хязгаарыг шууд довтлох хэмээснээр үл барам энэхүү гадаадын ба дотоодын дайснууд нэгдэж хамтарсан хүчээр манай ард түмнийг хуучин феодалын ба колони хатуу хүнд дарагдлын доор дахиж оруулах хэмээсэн баймуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.3.10 №93/1643/ 3-р нүүрт Гадаадын мэдээ Хятадын доторх байлдааны байдлаас Төв Хятадын доторх байдал онцын өөрчлөлтгүй ба зарим аймгуудад их бус тулалцаан болсон байжээ. Өмнөд Хятадад Кантоны дорнод этгээд болох Чэчензиний орчим байлдааны явдал үргэлжилсээр байгаа ба Кантоны умард этгээдэд Хятадын цэргүүд нь японы цэргийн зүүн хажуугаар өмнө зүг давшиж бүхүйн дээр, Хаумианыг эзлэн авсны дараагаар нь хотын өмнө этгээдээс байлдааныг хөөн зайлуулсан бөлгөө. Япончууд нь Цункан ба дорнод төмөр замын Тайвензин хэмээх газруудад өөрийн эзэлсэн хүрээг үргэлжлэн хамгаалсаар байна. Умард Хятадад партизан цэргүүдээс Гувунай мужид Тавошиантанийг (Баутуун умард этгээдэд 50 километрийн газарт) дайран довтолсон байлдаанд японы цэргүүд 200 хүнээ алдаж уул газраас зайлуулагджээ. Партизан цэргүүд нь 100 хүнийг бүрэн авч хуягт машин 6, ачааны машин 3-ыг устгасан байна. Японы цэргийн 25 тооны нас онгоц Гувандунь мужийн умард хэсгийн Кантон, Хан Хэүгийн хоорондох төмөр замын дагуу зарим газруудыг гурваад удаа бөмбөгдсөн бөгөөд үүнд үрэгдэж сүйтсэн хохирлууд нь энэ хэр тодорхойгүй байхын дээр, японы цэргийн 24 нисэх онгоц Сувухани мужийн өрнөд хэсэгт орших Увуханийг бөмбөгджээ.


Хятадад ардын хувьсгалт 8 дугаар армийн ялалтууд “Шинакугчибуу” хэмээх сонины мэдээнд үзвээс, ардын хувьсгалт 8 дугаар арми нь 1935 оны 10 ба 11-р сард японы харгис эзэлсэн лүгээ 325 удаа байлдсанаас гадна, Умард Хятадад орших японы үндсэн зам шугам руу 259 удаа дайран довтолсон байх бөгөөд үүний үр дүн нь хэмээвээс, япон цэргийн 21,280 тооны дараа, цэргүүд алагдсан ба 19 тооны япон, манжууд 1081 цэргүүд тус тус олзлогдсон байна. 8 дугаар армийн ангиуд нь 960 тооны морь ба луус, 2599 винтов буу, 427 пулемёт, 8 их буу, 4 бөмбөг шидэгч, 1 нисэх онгоц, 2 радиостанц, 657 тэрэг зэргийг тус тус олзлон авсан ба их буу 1, ачааны машин 91, хуягт машин 3, галт тэрэг 14-ийг устгасан хийгээд 259 газар төмөр ба (...) Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.1.7 №3 /1616/ 3-р нүүрт Хятадын дотор Японы цэргээс сүйдсэн сүйтгэл Хятадын цэргийн яамны сайд Хо Ин цэргээс хятадын сонин сурвалжлагчид хэлсэн нь байлдаан эхэлснээс хойш япончууд нь 700000-с доошгүй хүмүүс алдсан хэмээмүй. Хятадын нисэх онгоц ба их буугаар Японы 649 онгоцуудыг устгасан ба 2202-г гэмтэл олгосон хэмээмүй. Япончууд нь 580 усан онгоц 1200 ачааны машин ба .. машин тнкг хийгээд 72590 рэнтов 4168 хөнгөн ба хүнд пулемёт 644 менемет 342 янз бүрийн зэвсгүүдийг алдсан хэмээмүй. Хойд хятадын Сан Ши-ийн баруун хагас болох .. мужид хятадын цэргүүд нь хариу дайралтыг хөгжүүлж буй хэмээмүй. 1 сарын 9-ны ..-аас таван километр ойр орших байлдааны чухал газрыг тэд эзлэн авсан хэмээмүй. Эдүгээ хятадын их буу нь .. чиглүүлэн буудаж баймуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.2.3 №14 /1627/ 1-р нүүрт Урвагч Ван Цежина ве өөрийн биеэс багаа авч баймуй Жүнцэн 20 Хятадын ардын түмнээс урвасан Ван Цежина Ве Японы фашист нар луу зугтсан нь нэгнээ илэрхий болсон баймуй. Ван Цежина Ве олон жилд шууд Японы байсан хэмээгчийг тэмдэглэх ч хэрэг зуун аж. Харин Японы төлөөлөгч .. төлөөлөгчидтэй харилцаатай байсан баймуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.2.17 №20 /1633/ 1-р нүүрт Хэ Мин Дангийн төвийн гүйцэтгэгчийн хорооны бүгд хурал Цөн Чин 31 нэгэн сарын гучинд Хэ Мин Дангийн төвийн гүйцэтгэгчийн хорооны 5 дугаар бүгд хурал, тус бүгд хурлаар Японд зэвгийн эсэргүүцлийг үзүүлэх төлөвлөгөө ба улс үндэсээ өөрчлөн зохиох төлөвлөгөөг биелүүлэх зориг шударга болохыг үзүүлсэн тунхаглах бичиг гаргаж нийтэлжээ. Мөн бүгд хурлаас Хятал улсад санал сэтгэлийн ба эдийн тусламж үзүүлсэн найрамдал бүхи улсуудад талархлыг илэрийлэв. Тунхаглах бичигтээ хэлсэн нь Хятад улс болбоос Сүн Зад Сены гэрээс номлолыг баримтлан гадаадын орнуудаас тус улсын туслалцах ёсоор гар хүчин оролцохыг баяртай зөвшөөриүй хэмээмүй. Тус бүгд хурал нь үндэсний нэгдлийг улмаар хөгжүүлэх ба дайсантай идэвхтэй тэмцэх хийгээд улс үндэсийг сайжруулан хөгжүүлэхийг оролдмуй. Тус бүгд хурал нь насаас цэргийн ба улс төрийн хэргийг хянан засварлах хороог байгуулж Жов Хэй Ши-гээр удирдуулахаар тогтов. Мөн хурлаас Хэ Мин Дангийн удирдагчийн туслахууд орныг устгахаар тогтов, энэхүү туслахад урьд Ван Цэн Вай байсан бөлгөө. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.2.17 №20 /1633/ 2-р нүүрт Японы эзэрхэглэн түрэмгийлэгчид болбоос бүх ажилчин ангийн эвлэршгүй дайсан мөн Японы эзэрхэг түрэмгий фашист нь бүх дэлхийн ажилчин ангийн эвлэршгүй дайсан мөн бөгөөд ямагт эзэрхэглэн түрэмгийлэх дээрмийн бодлогыг явуулж чонын хуулиар амьдрагч дорнод зүгийн “харгис цагдаа” мөн болно. Фашисм болбоос санхүүгийн капаталын хамгийн харгис хамгийн сованизм (дээрэнгүй үндэсний үзэл)-ын бөгөөд хамгийн эзэрхэг түрэмгий этгээдүүдийн илэрхий ятгалган сүрдүүлэх дектатур мөн амуй. Японы фашизмын харгис бодлого ба төлөвлөгөө нь юугаар тайлбарлагдах вэ? 1927 оны 7-р сарын 15-ны өдөр яплгы ерөнхий сайд агсан генерал Танакагаас харгис шунахай дээрмийн тухай өөрийн эзэн хаандаа илтгэсэн нууц төлөвлөгөө нь японы дайнчдын хамгийн харгис балмад, хамгийн эзэрхэглэн түрэмгийлэгч болохыг ямар ч нуултгүйгээр илрүүлжээ. Энэхүү нууц төлөвлөгөөний дотор бичсэн нь “Өөрсдийг хамгаалах ба бусдыг хамгаалахын тулд цас ба төмрийн бодлогыг эс явуулах ахул дорнод Ази дахь бэрхшээлүүдийг арилгаж үл чадна.


Хятадыг эзлэн авахын тулд бид нь урьдаар Манжуур ба Монголыг эзлэн авах ёстой. Дэлхийг эзлэн авахын тулд бид урьдаар Хятадыг эзлэн авах хэрэгтэй” хэмээжээ. Ийнхүү нууц бичигт хэлсэн нь “Манжуур ба Монгол болбоос хөгжиж чадаагүй дорно зүгийн орнууд болно. Эрт буюу орой алин боловч бид Зөвлөлт орос лугаа байлдах хэрэгтэй болно. Манжуур болбоос Монгол болбоос алс дорнодын Белги мөн” хэмээжээ. Үүний утга нь европын их байлдааны үеэр Белги улс нь байлдааны дэвсгэр болж байсан лугаа шууд адилтгаж Манжуур ба Монголыг байлдааны галын дэвсгэр болгохыг боджээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.6.2 №63/1678/ 2-р нүүрт Хятадын эв хамт нам нь японы хүчнийг зогсолтгүй ялзруулж, түүний ар тал буй Японы цэргийн дотор нэвтрэн орж улс төрийн ажлыг явуулах орон мэргэжлийн олсон ба партизаныг зохион байгуулах аргаар Японд ихээхэн хохирол сүйтгэлийг учруулж байна. Хятадын эв хамт нам нь японыг ялж дийлэхийн гол арга болох үндэсний фронтыг бэхжүүлэн дэлгэрүүлсэн бөгөөд байлдааныг удаашруулж Японы хүчийг бүрэн дуусгаж байна. Япон нь энэ завсар Хятадын эсрэг байлдаан дор 3 миллиард шахам америк долларыг зарцуулсан боловч, асар олонх хүн амын оршин суух уудам их нутаг дэвсгэр нь Хятадын үндэсний их засгийн мэдэлд хэвээр оршиж буй ба Японы эзэлсэн газрын ар талд ч Хятадын үндэсний засгийн газраас захирах тушаах ба цэрэг дайчлах эрхийг хэвээр биелүүлэн явуулсаар буй. Ийнхүү Хятадын бүх ард түмний агуу их тэмцэл хөл дээрээ босож түүхэнд үзэгдээгүй шийдвэртэйгээр Японыг эсэргүүцсэн явдал болбоос Японы империализмд хамгийн аймшигт төрт болохоор үл барам, түүнд үхлийг хүргэх лут хүчин болж чадах нь эргэлзээгүй байна. Хятад ард түмнээ хүчирхэг захирах бөгөөд Японы эзэрхэг түрэмгий нарын сул дорой болох нь эдгээрт оршино. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.6.3 №63 /1679/ 2-р нүүрт Японоос хятадын дотор явуулан буй шунахай түрэмгийлэлт ба хятадын ард түмнээс Японы шунахай дээрэмчдэд хатуу цохилтыг өгч буй нь. Хятадын дотор Японоос явуулан буй бодлого нь Манжуурыг эзлэн авснаас хойш одоо сүүлийн үест онц эрсээр идэвхжиж байгаа бөгөөд Хятаддад халдан довтлох тухай Японоос тавьж буй одоогийн зорилго нь урьдын хэвээр танкны мимерадомд дурдсаныг ёсоор Япон нь бүх Хятадыг өөрийн эрх мэдэлд бүрэн дүүрнээр авахыг оролдож байна. Японы эзэрхэг түрэмгий нараас Хятадын дотор оршин байсан өөрийн талын эдгээд нар ба цэргийн доторх Буя Бон худалдсан генералууд хийгээд дрицсхийн онцолдон дээрэмчин нарын тусламжтайгаар тонох богино хугацааны дотор Хятадын чухал газруудыг эзлэн авч Хятадын ард түмний эсэргүүцлийг нугалж дарах хийгээд Хятадын засгийн газрын үүдэн дээр нь сөгдүүлэн Японы Самурай гарын үнэнч зэвсэг болгон хувиргахыг эрмэлзэн бодсон бөлгөө. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.6.5 №65 /1679/ 2-р нүүрт Дэлхийн олон улсууд Хятад улс газар нутгийн хэмжээ бүдүүчилбээс 11 сая 10:3 мянган дөрвөлжин километр, хүн амын тоо 450 сая гаруй, нийслэл хот Нанжинь (6:3 мянган хүн сууна) нийслэл Чун Чин аж үйлдвэр дэлгэрч газар газар тариалангийн орон, улсын байгуулал- ардчилсан бүгд найрамдах засагтай, засгийн эрх нь японы эсрэг нийтийн үндэсний засгийн газрийн гарт бий. Дундад улс Хятадын олон түмнийг өөрсдийн боол болгохын тул явуулж бүхий японы булаан эзлэх байлдааны эсрэг эх орны төлөөнөө байлдааныг явуулж буй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.6.9 №68 /1683/ 2-р нүүрт Намын төв хорооны төлөөлөгч гишүүд, сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, улсын (Маршал) өрлөг жанжин Чойбалсангаас МАХН-ын төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал дээр илтгэсэн илтгэл Монгол ард улсын гадаад ба дотоодын байдлын тухай 1927 онд Японы ерөнхий сайд асан Танакагаас Японы хаанд оруулах өөрийн илтгэлийн дотор тодорхойлон бичсэн нь “Манай нэгдүгээр алхам болбоос Пормизаг эзлэн авах, хоёрдугаар алхамд


Солонгос (Корай)-ыг эзлэн авах, одоогийн гуравдугаар алхамд Манжуур ба Монгол хийгээд Хятадыг эзлэн авна” хэмээжүхүй. Японы эзэрхэг түрэмгий нараас хэдэн удаа зэвсэгт хүчнээр манай нутаг дэвсгэр дээр нэвтрэн орохыг оролдож байсан боловч тухай бүр бут цохигдож байсан амуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.7.4 №79/1694/ 1-р нүүрт Ардууд аа! Нэгэн үе цай ховордсон шалтгаан ба цаашид ханган нийлүүлэх арга нөхцөлүүдтэй танилцму Дэлхийн олон улс нийт даяар байхуу цайг хэрэглэдэг боловч манай хөдөөгийн ардууд ба ялангуяа манай өвгөд хөгшид болбоос эртнээс нааш хятад цайг хэрэглэн заншжээ. Хятад цайг болбоос гагцхүү Хятад оронд үйлддэг бөгөөд гагцхүү тэднээс ирдэг болохыг та бүхэн мэднэ. Тус улс нь Хятад улс лугаа худалдааны сайн харилцаагүй боловч бололцох аргуудыг хэрэглэж хувьсгалын жилүүдэд хятад цайгаар ард нийтийг ямагт ханган нийлүүлсээр ирсэн болохыг манай ардууд өөрсдөө бас мэднэ. Гэтэл өнгөрөгч 27 оны эцэс ба 29 оны эхээр хятад цай ховордсон байна. Үүний шалтгаан нь юу хэмээвээс Энэ нь 2 жилийн өмнө буюу 1937 оноос эдүгээг хүртэл Японы эзэрхэг түрэмгий нараас энгийн номхон амьдран суугаа хятадын ард түмэн ба түүний газар нутгийг түрэмгийлэн эзэлж авахын тулд 2 жилийн турш үргэлжлүүлж буй дээрмийн дайн байлдааны уршиг болой. Учир нь эл Японы фашист нараас Хятадын иргэдийн дотор явуулж буй байлдааны хараагаар Хятадаас манай орноо бараа таваар нэвтрэн ирэх зам хаагдаж цай нэвтрэн ирэх аргагүй болсон амуй. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.7.5 №80/1695/ 8-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Маршал Чойбалсанд Японы эзэрхэг түрэмгийчүүд нь одоо 2 жил гаруй болтол тусгаар тогтносон Хятадын ардыг эсэргүүцэн байлдааныг явуулж хөдөлмөрч ардын цусыг 2 жил илүү болтол урсгаж байна.Тийм боловч Хятадын ардууд нь ялагдашгүй бөгөөд Хятадын ардууд нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийг бут цохино. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.7.24 №89/1704/ 2-р нүүрт Гадаадын мэдээ Япон нь хятад дахь англи хүмүүсийг дарлаж байна. Лондоны 8-р сарын 5-ны өдрийн мэдээнд үзвэл өчигдөр Тиянд японы дархалгаар английн эсэргүү явдал гарчээ. Английн нэгэн пүүсний байшинг 200 хүн довтолсон тул Фүшаны албан хаагчид уг байшингаас хол бусаар нуугдахдаа ийм аргагүй болжээ. Ийнхүү нуугдаж агаад гэж ирэхэд байшингийн дотор хэрэглэл цонх, гуанз зэрэг нь эвдэрхий хэмхэрхий байсан бөлгөө. Английн эсэргүү этгээдэд нь Канфинд сууж буй Америкийн комиссын амь буй за. Хөрөнгөнд аюул заналтай болж байна. Америкийн эрх баригчид нь японд хатуу эсэргүүцлийг тавьжээ. Хятадын 3 сая партизан Лондон, 8-р сарын 6-нд “Обхертер” хэмээхэд нэгэн зүйл хэвлэгдсэний дотор нөлөө нь японп эзлэгдсэн хятадын газруудад эдүгээ 3 сая партизанууд буй бөгөөд тогтмол цэрэг нь 2 сая илүү болно. Сонинд бичиж буй нь японы 500-аас доош тооны хүн бүхий отриат нь хятадын партизанууд тэднийг устгаж магадгүй хэмээн айж төмөр замын шугам буюу аливаа гэнэ ихээхэн хотоос 2 милл холдоэ чадахгүй байна. Шанхайгаас буцаж ирсэн зуучлагчидаас партизаны хөдөлгөөн дэлгэрч буй хэмээн өгүүлжээ. Эдгээр зуучлагчдын өгүүлэх нь Шанхай мужийн зүүн өмнөд ажиллаж буй партизанууд дивизэд маг их хохирлыг учруулжээ. Райтор хэмээх сурвалжлах газрын Цун Цаны сурвалжлагчаас өгүүлэх нь Хан Хэүгээс хойд зүг оршин буй хятадын цэргүүд нь өнгөрсөн долоо хоногт эхэлсэн довтолгооныг зогсоосноор барахгүй харин угтан довтолсны ачаар Бээжин Хан Хэүгийн төмөр замын дэргэдэх Манченийг эзэлжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.8.15 №95 /1711/ 4-р нүүрт


Дайн – фашизмыг эсэргүүцэх 8-р сарын нэгний өдрийн улаан өдрийг өнгөрүүлэв Тус хурлаас Сталин, Ворошилов, Димитрев, Чойбалсан, Баасанжав, Иванов, Намсрай нар ба Хятад, Испани, Германы эв хамт намын удирдагчдыг хүндэт тэргүүлэгчдэд сонгожээ. Үүний дараа намын төв хорооны суудлын хэлтсийн дарга Сүрэнжаваас илтгэлийг явуулжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.8.7 №93/1708/ 3-р нүүрт Гадаадын мэдээ Хятадын дотор явуулж буй байлдааны явдал Төв хятадад хятадын цэргүүд нь Хе Нан мужийн умар этгээдэд Ванглеуша төмөр замын станцын баруунд 2 газраас япончуудыг хөөн гаргажээ. Умард хятадад Квантуны орчинд тулалдаанууд үргэлжилсээр байна. Японы том отриот 8-р сарын 29-ний өдөр Квантунаас өмнө зүг Шанхайгаас довтлов. Хятадын цэргүүд нь япончуудад гаргах эсэргүүцлийг үргэлжлүүлсэн тул япончууд нь 400 хүнээ алдаад Чичиминд ухарчээ. Хойд хятадад 8-р сарын 19-ний өдрийн хожимдсон мэдээнд үзвэл хятадын цэргүүд Шан Ши муж, зүүн өмнө дэх Лацезинээс япончуудыг хөөн зайлуулжээ. Энд япончууд нь 200 гаруй хүнээ алдаад өмнө зүг ухарчээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.9.13 №106 /1721/ 4-р нүүрт Хятад дахь цэрэг дайны явуулга Бүх фронтуудад чимээгүй байна. 8-р сарын 30-нд хятадын хэдэн онгоцууд Квантуны ойр зогсож байсан японы хэд хэдэн усан онгоцуудыг бөмбөгдсөн байна. Үүний нэгэн Канернерхи ба хэдэн усан онгоцыг устгажээ. Албан ёсны мэдээнд үзвэл 8-р сарын 2 дахь хагаст хятадууд бүх фронт дээр 945 удаа байлджээ. Үүнд япончууд нь 60042 хүнээ алджээ. 430 хүн нь баригджээ. Хятадууд 461 винтов, 21 пулемёт, 6 их буу, 423 морь болон бас бус үйлчилгээний цэргийн хэрэгслийн хамтаар ашиглажээ. Мөн 120 бэхэлсэн авто машиныг устгасан ба япончуудын ар талд хятадуудаар 25 км хэмжээний газрын төсөр зам 51 км хэмжээний засмал замыг эвджээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.9.13 №106 /1721/ 4-р нүүрт Хятадын доторх цэрэг дайны явуулга Төв хятадад Хе Бей-ийн зүүн өмнөд мужид 3 удаа тулалдаан болсон бөгөөд хятадын цэргийн ангиуд нь 9-р сарын 14-нд япончуудыг Теуншагаас хөөн гаргаж мөнхүү хэсгийг эзэлсэн хэмээнэ. Дундад Хятадад 9-р сарын 13-нд Конаги голын хойд эрэг дээр орших Хе Нан мужийн Вешинай хотыг хятадын цэргүүд эзлэн авсан. 2-р сараас эхлэн япончуудын гарт байсан Зацава Ижанаг эзлэн авсан хэмээнэ. 9-р сарын 14-нд өмнөд Кантоны Санжей мужид япончууд нь хятадууд лугаа байлдаж 560 илүү хүнээ алуулжээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.9.30 №112 /1727/ 4-р нүүрт Гадаадын мэдээ Япончууд нь 30 гаруй мянган хүнээ алуулжээ. Зунжианы мэдээнд үзвэл 9-р сарын 27-оос арван сарын 6-ныг хүртэл Хе Нан мужийн Чансан аймагт болсон байлдаанд япончууд нь хятадын цэрэгт хүчтэйгээр цохигдож 30000 гаруй хүмүүсээ алуулсан ба байлдааны талбар дээр үлэмжхэн шархадсан хүмүүсээ орхин зугтжээ. Эл Чансанд болсон байлдаан болбоос ядоны талаас өөрийн хүчийг бэхэлж 6 сар бэлтгэсний дараад болсон байлдаан хэмээнэ. Япончууд болбоос хятад лугаа 27 сарын турш байлдахдаа нэгэн удаагийн байлдаанд үүн шиг ихээр сүйрч байсан нь үгүй болно. Үүнд эл баримт болбоос удаашран байлдах байлдаанд япончуудыг хүчин улам бүр суралцаж харин хятадын цэргийн хүчин улам бүр бэхжин цаашид хятадын ардын нэгтгэсэн эгнээ нь японы фашистын довтолгоог ялж чадахыг гэрчилж буй.


Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.10.17 №118 /1733/ 4-р нүүрт Шанхайд дөрвөн мянган ажилчин босов Чунжен 13-нд Шанхайн мэдээнд усан онгоцны ажилчид ажлаа хаяж боссон хэмээнэ. Ажлаа хаяж боссон бослого нь японы захиргааны зүгээс ажилчид лугаа хүний ёсоос гадуур харьцдаг явдлыг эсэргүүцсэн тэмдэг аж. Босогчид нь засварласан нэгэн том фронтыг живүүлсэн хэмээнэ. Босогчдын дотроос 100 ажилчин баригдсан ба уул бослогод 4000 хүн олзолсон хэмээнэ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.10.23 №121 /1736/ 4-р нүүрт Гадаадын мэдээ Хятадын цэргүүд Вангзи мөрний өмнө эрэг дагуу фронт дээр япончуудыг хүчтэй тэмцсээр байна. Япончууд 9-р сарын 3-ны ганц өдөр Нанжины тулалдаанд 500 хүнийг алуулж, шархдуулан алуулжээ. Хятадын цэргүүд деванаас урагш 32 км газарт япончуудын давшилтыг хоригложээ. Зужиан ба Лунчин хоёрын хооронд японы ихээхэн тооны цэргийн онгоц цугларан бөмбөгджээ. Япончууд удаа дараа хятадын цэргүүдэд хөөгдөн зайлсан цэргүүдээ бууруулахыг оролдож байна. Хятадын нисэх онгоцуудын амжилттай ажиллагаанууд тэмдэглэгдэж буй бөгөөд хятадын бөмбөгдөгч нисэх онгоцууд 9-р сарын нэгэнд Хошаны орчин япон цэргийн эзлэн буй газрыг бөмбөгджээ. Хятадын нисэх онгоцуудыг гарч ирэх сацуу япончуудаас өгсөн тусгай дохиог хятадын нисэх онгоцны жолооч нар сайнаар ашигласны улмаас япончууд өөрийн нисэх онгоцуудыг хэмээн итгээд бодсон болой. Хятадын нисэх онгоцны жолооч нар бүгд 100 хэр бөмбөг хаяж япончуудад ихээхэн гарз хохирлыг учруулжээ. Хойд хятадын дотор япончуудын ар талд ажиллаж буй хятадын партизан ба цэргүүд хотыг гурван талаас нь довтолж буй болно. Босогчид нь Испанийн дорнод фронтын евро ангид 9-р сарын 4-нд Гандеса ба Коргервагийн орчин гарзар нисэх онгоц хийгээд танкаар туслалцуулан хоёр өндөр газрыг эзэлжээ. Бүгд найрамдах талын цэргүүдээс фашистыг баатарлагаар тэмцэж байна. Босогчид нь Левент, фронтын Элтород өөрийн тэргүүн шугамыг бага зэрэг урагш давшуулжээ. Босогчдоос бүгд найрамдах Чехийн дорнод фронтод нэвтрэн орох оролдлого нь фашист нарт ихээхэн гарз хохирлыг учруулан бүрнээ цохигджээ. Бошева фронтууд дээр өөрчлөгдсөн зүйлгүй байна. Германы фашист нар Чехослевд халдан довтлохыг бэлтгэхийн хамтаар бага Анатантагийн гэрээний ёсоор Чехослев лүгээ холбоо бүхий Цогослевхи ба Руминыг хамааруулахгүй тусгай байлгахыг оролдож буй болно. Швецарийн сонинуудад тэмдэглэсэн ёсоор аваас германы дипломат нар Цогослевхи ба Руминыг “Герман, Чехослевийн батилион”-д оролцуулахгүйн тул мөнхүү улсуудын засгийн газруудад даралтыг үзүүлж буй болно. Сервийн “Вашингтон” хэмээх сонинд ................ дахь Ливай араб нар хэмээх нэгдлийн анхааралд нийтэлжээ. Италийн фашист нараас Левайн ард нарт эд хэрэглэгдэхүүний тусламж үзүүлдэг хэмээн италийн фашист нараас баталж хэлдэг нь худал болохыг энэхүү анхаарлын дотор уламжилжээ. Анхаарлын дотор өгүүлэх нь Левайг италийн гарт орсон цагаас хойш итали болбоос аль болох шалтгаануудыг хэрэглэн арабын үндсэн хүн амын сайн үе ургац бүхий газруудыг булаан эзэлж эхэлсэн болно. Итали улс Арабуудыг хөөн зайлуулж булаан авсан газар дээр итали хүмүүсийг суулгаж буй болно. 9-р сарын 5-нд хуралдсан Судето Немцийн нарын удирдагчдын хурал дээр Генлейний илтгэлийг шүүмжлэн хэлэлцээд гаргасан тогтоол нь Чехослевийн засаг захиргааны газруудыг Кантон эхлэлт дээр өөрчлөн зохиож байгуулах тухай төлөвлөгөөг хэлэлцэхийг татгалзсан бөгөөд Чехослевийн засгийн газарт Олтиматум бичиг болох тогтоол хэмээн үзэж болно. Чехослевийн засгийн газар нь Генлейны үзэлтэн нарын “Олтиматум”-ын даралтын доор реншимен, лордоос зөөсөн зөвлөгөөний цаашид бууж өгөхийг шийдвэрлэжээ. Германы удирдлагын удирдлага доор хуралдсан сайд нарын хурал дээр Генлейн нартай хэлэлцээ хийх шинэ төлөвлөгөөг баталсан бөгөөд энэхүү төлөвлөгөө нь Седето, Немцийн намын хүссэнийг угтжээ. 9-р сарын 5-нд бүх Чехослевийн дотор тус бүгд найрамдах улсын бүхий л бүтнээр тусгаар тогтнохын төлөө хэмээх лоозонгийн доор шинэ жагсаалууд болжээ. Түрэмгийлэн довтлогчдод бууж өгөх бодлогыг зогсож Чехослевийн улсын дотор ардчилсан журмыг бэхжүүлэх арга хэмжээ авахыг харьяат засгийн газарт шаардаж, Чехослевийн эрдэм шинжилгээний ажилчдаас гаргасан анхаарал дээр 9-р сарын 5-ны үест 1 сая хүн гарын үсэг зуржээ.


Лондон дахь хятадын элчингээс хэлсэн нь 9-р сард хуралдах Лиг Нацын хурал дээр Лиг Нацын дүрмийн дотор лугаа Лиг Нацын гишүүн ба гишүүн бус хоёр улсын хоёрын хооронд буюу гишүүн бус хоёр улсуудын хооронд будилаан гарвал Лиг Нац авах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн 17 дугаар зүйлийг хэрэглэхийг шаардана. Мөнхүү элчингээс өгүүлсэн нь японы тухайд шийдвэртэй ажиллахыг Лиг Нацад хятадын ард түмнээс шаардахаас гадна хятадын ард түмэн нь түрэмгийлэн довтлогчдыг эсэргүүцэн хамтын явууллагаар тэмцэхийг шаардаж буй болой. Япончууд Вангзи мөрний хөндийд Зуйчины орчин хятадын цэргүүдэд дийлэгдсэний дараагаар японы командаас мөнхүү газарт бэхлэлт хүчнийг шилжүүлэн ирүүлжээ. Вангзи мөрний өмнөд эрэг дээр японы 4 дивиз ажиллаж байна. Японы 2 хороо цэргүүд 9-р сарын 2-нд Зуйчины Маршанд хүрч мөнхүү газарт тулалдаан болж хоёр талаас ихээхэн гарз хохирол гарчээ. Үүнээс гадна Вангзи мөрний хойд эрэг дээр японы 4 дивиз ажиллаж буй болно. Тоглоомын “Засгийн газрын” 100 гаруй цэргээ Хе Нан мужийн хойд хагаст японы 60 офицер нарыг цохиж хятадын засгийн газрын талд оржээ. 9-р сарын 3-нд фашистын 50000 хүний индэрийн хурал болж 4 цагийн ажлын долоо хоногийн хуулийг зөрчсөнийг эсэргүүцжээ. Индэрийн хурал нь хурц тэмцлийн байдалтайгаар өнгөрчээ. Түүнчлэн Францын хэд хэдэн газруудад ажлын долоо хоногийг хамгаалах жагсаал болжээ. 9-р сарын 2-нд Генлэйнээс Гитлер лүгээ уулзсан нь Чехослевийн байдлыг улам хүнд болгожээ. Чехослевийн эрх баригчид нь германаас Чехослевт ойрын цагт зэвсэгт цөмрөл үйлдэхээр, шийдвэрлэснийг мэдэрчээ. “Ранай Новина” хэмээхээм бичих нь Чехослевийн хувь заяаны тухай асуултыг гүйцэд шийдвэрлэхийн тул Герман, Англи, Франц, Итали 4 улсын зөвлөгөөний хурлыг хуралдуулах тухай саналыг Чехослевийн немц хүн амын дунд явуулах шаардлагыг Гитлерээс Норвегийн “Их хурал” дээр тавина. Хэрвээ эл саналыг эс хүлээвээс Герман нь Судетогийн асуултыг “Испани хуваагчийн” ёсоор таслан шийдвэрлэхийг гүйцэтгэж болно. Германаас баруун хязгаарууд дээр авсан сүүлийн арга хэмжээнүүд ба Чехослевийн хил дээр цэргүүдийг шилжүүлсэн тухай мэдээнүүд нь “шийдвэрлэх өдрүүдийг” Гитлерээс 9-р сарын дундуур төлөвлөснийг гэрчилнэ. Чехослевийн засгийн газар ба Решимины төлөөлөгч нараас Судето Немцийн нам лугаа хэлэлцээг дахин явуулахыг ойлгуулсаар байна. Хан Хэүгээс баруун хойд зүг дэх Чансан хотын Мер хэмээх олон нийтийн байгууллагуудаас хятадын касгийн газарт утас явуулж японы нисэх онгоцууд тус хотын энгийн номхон суусан ард иргэнийг хэрцгийлэн цуст хөнөөлд хөөсний баримтыг дэлхийн олон нийтийн анхааралд тавихыг шаарджээ. Чансан болбоос цэргийн чанартай хот бус бөгөөд тус хотноо ахиж цэрэг байхгүй болно. Гэтэл 8-р сарын 29-нд японы 50 нисэх онгоц эвдэж 4000 илүү хүнийг алж сүйрүүлсэн тус хотын дотор маш их түймэр дэгджээ. Хятадын цэргүүд дундад хятадын дотор Вангзи мөрний хойд эрэг дээр Хе Наныг бүсчлэн япончуудыг тэдгээрийн эзлэн байсан өндөр газраас хөөн зайлуулж япончууд Хеданд ухарчээ. Хятадын цэргүүд хйод хятадын дотор Хе Наны хойд этгээдэд Жеваныг эзлээд цааш давшиж Минсианаас хойш буй Жеванаас япончуудын цохин зайлуулжээ. Лунерсийн төмөр замын орчин ажиллаж байсан хятадын партизанытусгай анги 8-р сарын 31-нд Суй Жеүд нэвтрэн орсон бөгөөд мөнхүү газарт эдүгээ гудамжны дайн болж байна. Япончууд сүүлийн 2 сарын дотор Шан Шигийн өмнө этгээдэд 20000 гаруй хүнийг алуулж, шархдуулан алджээ. Эх сурвалж: “Үнэн сонин” 1939.10.23 №121 /1736/ 4-р нүүрт Үнэн сонин 1942 он. “Намын үүслийн жилүүд” Гашуун зовлонгийн хүнд бэрх жилүүд өнгөрсөөр байв Хэрхэвээс Монголын ард түмэнд эрх чөлөөг олгож энх амгалан байдалд хүргэх буй хэмээх сэтгэл, Монголын ард түмний тэргүүний хэсэг хүмүүст төржээ. Автомат засгийн доройтол, Хятадын түрэмгийчүүдийн харгислалд цаг ямагт бухимдан зовуурилж явсан нөхөр Сүхбаатар, өөрийн энэхэн санал бүхий хүмүүсийг бие тийшээ татан тэднийг авч нэг бүлэг болоод тэд, элдэв хэргийг сэмхэнээ зөвлөлдөн Монголын ард түмэнд эрх чөлөөг олгох их хэргийг өөрийн зорилго болгожээ.


Хятадууд засгийн эрхийг эзэлснээс эхлэн гоминдан цэргүүдийн тоог нэмэгдүүлсэн төдийгүй Монголын мал баялагийг тонож ашиглах ба Монголын үндэс угсааг баллах, зүйл бүрийн хорт бодлогуудыг явуулжээ. Ийнхүү болж ирэх тутам Сүхбаатар нар улам зоригшиж тэднээс элдвийг тагнах мэдэх ба тогтоох шийдвэрлэх явдлууд улам шаргуу болжээ. Үүний дараа Сүхбаатар нар нь Зөвлөлт Оросоос тусламж гуйх тухай өөр нэгэн бичгийг зохиож бичээд Богдын тамгыг даруулан мөнхүү бичгийг бүдүүн суман ташуурын голыг нүхэлж түүнд нууцлан агуулаад гарч одов. Сүхбаатар цааш явсаар Хятад цэргийн аюулт мөшгилтийн дундуур хил нэвтрэн гарч нөхөр Чойбалсанг Улаан-Үдэд гүйцэж улмаар эргэж хотод хамт очив. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2083. 2-р нүүр /цахим: https://www.esan.mn/read/12527/ “Монгол ба Зөвлөлт хоёр улсын хооронд байгуулсан протокол гэрээний 6 жилийн ой” 1919 оны 8 сард Зөвлөлт улсын засгийн газраас Монголын ард түмэнд ирүүлсэн уриалан тунхаглах бичигтээ Оросын гадаад засгаас Монголыг Хятадын дарлалаас чөлөөлж автономатыг байгуулах хэмээсэн хуурамч нэрийдлээр манай ард түмнийг Оросын шунахай худалдаачны гарт барин өгөхөөр Япон, Хятад лугаа байгуулсан эзэрхэг түрэмгийн ёсны бүх нууц гэрээнүүдийг устгасан болой. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2090. 3-р нүүр /цахим: https://www.esan.mn/read/12534 Хятад ажилчдын групп Улаанбаатар хотын доторх Хятад ажилчид нь эх орныг батлан хамгаалах явдалд биеэ сургаж хүмүүжүүлэхийн төлөөнөө идэвхэлж баймуй. Улаан фробинторнын нэрийн доор байгуулагдсан Хятад ажилчны клубийн дэргэдэх цэрэгжлийн нэгэн группийн сурагчид нь цэргийн сахилга, журам, тасгийн давших ба хориглох байлдаан, байлдагч нэг бүрийн үүрэг, түүнчлэн хорт химийг хэрэглэх арга болон янз маяг хийгээд биеэ хэрхэн хамгаалах эдгээр хичээлүүдэд сургуулилж шалгагдсан баймуй. Үүнд онц сайн суралцсан хүн 3 , сайн суралцсан 12, үүрэгтэй суралцсан 21 тус тус болжээ. Тус улсын дотор оршин суугч Хятад ажилчид нь эдүгээ цагийн чухал нарийн эрдэмд мш идэвхтэйгээр суралцан чадаж бүхийн тус орны тусгаар тогтносон эрх чөлөөт жаргалант байдлыг улам бүр хязгааргүйгээр цэцэглүүлэн хөгжүүлэхэд чин үнэнээс санаа тавин зүтгэж буйн бодитой баримт мөн. Энэхүү сургуулийг идэвхтэй бөгөөд ойломжтойгоор зааж сурагчдыг улс орныг батлан хамгаалах их үйл хэрэгт ийнхүү суралцуулан бэлтгэж буйн тэрхүү дугуйлангийн багш ба хариуцсан нөхдийн идэвхтэй ажиллагааны үр болмой. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2102 3-р нүүр /цахим: https://www.esan.mn/read/12546 Хятад ажилчдын өргөн хурал Улаанбаатар хот дахь Хятад ажилчдын клубт 1942 оны 4 сарын 1-ний оройн 6 цагт Хятад ажилчдын өргөн хурал болов. Хурлыг нөхөр Ван Ши-аас нээжээ. Үйлдвэрийн гавшгайчууд ба хот хөдөөгөөс ирсэн Хятад ажилчдын төлөөлөгчдөөс оролцуулсан хурлын тэргүүлэгчдээс тус хурлыг удирдав. Тус хурлаас хүндэт тэргүүлэгчдэд нөхөд Сталин, Молотов, Чойбалсан нарыг өрнөсөн их хөгжилтэйгээр алга ташин сонгожээ. Тус хурал дээр нөхөр Янжмаа, Базарсад нар хүрэлцэнм ирсэн байв. Бүгд Найрамдах Монгол Ард улсаас Зөвлөлт Холбоот Улсын улаан армид бэлэглэл хүргэж очсон төлөөлөгчдийн гишүүн, намын төв хорооны 3-р нарийн бичгийн дарга Янжмаагаас улаан армийн байлдагч ,дарга, улс төрийн ажилчид лугаа нүүр учирч ирсэн явдал ба фронтод явж үзсэн зүйлүүдийн тухай 3 цаг хэр илтгэж сонирхуулав. Нөхөр Янжмаагийн илтгэл нь Хятад хэл дээр орчуулгаар явагдсан бөгөөд хуралдсан нь нөхөр Янжмаагийн илтгэлийг дүүрэн анхааралтай ба ухамсартайгаар сонсжээ. Нөхөр Янжмаагийн илтгэл төгсмөгц хуралдагсдаас Хятад ба Монгол хэл дээр “ фашизм сөнөтүгэй” “Зөвлөлтийн улаан арми ялтугай” “агуу их Сталин мандтугай” “Монголын ард түмний удирдагч Чойбалсан мандтугай” хэмээх лоозонг өндөр


дуугаар тавьжээ. Тус хурлаас нөхөд Сталин, Молотов, Жуков, Чойбалсан нарт баярын утасуудыг явуулжээ. Тус хуралд оролцсон бүх Хятад ажилчид нь фашизмыг бүрмөсөн устгахын төлөө улаан армийн ялалтад бүхий л хүчээр туслалцахаа өөрийн энэхүү утасуудад илэрхийлжээ. Хуралдагсад нь тусгай тасалгаануудад тавигдсан Германы цэргүүдээс олзлон авсан зүйлүүдийг үзсэн бөгөөд улаан армийн эрэлхэг цохилт ба Германы цэргийн улс төр, байлдааны чадлын нэн дорой явдал хийгээд, аж байдлын хүнд хэцүү байдлуудыг үүн дээрээс улам тодорхой баримттайгаар мэдэж авав. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2111 1-нүүр. https://www.esan.mn/read/12572 Илэрхийлэл Улаанбаатар хотын бүх Хятад ажилчдын өргөн хурлаас улсын шалгарсан баатар маршал Чойбалсанд баярын илэрхийлэлтийг ирүүлжээ. Хятад ажилчдаас илэрхийлж буй нь : “ Таны мэргэн удирдлагын доор бид Монголын ард түмэн лүгээ адил тэгш эрх ашгийг эдэлж ирэв. Энэ нь танаас Хятад ажилчид бидний төлөөнөө халуун санаачлагыг тавьсны ач үр мөн. Энэ өдөр бид Зөвлөлт Холбоот Улсын улаан армид бэлэг хүргэсэн манай төлөөлөгчдөөс Зөвлөлтийн улаан цэргийн ялалтуудыг тодорхойгоор танилцав. Энэ нь бидний баярыг улам хөгжүүлсний дээр фашизмыг эсэргүүцсэн занал жигшлийг хүчтэйгээр төрүүлнэм. Бид нь хөдөлмөрийн фронтод үүргээ амжилттайгаар гүйцэтгэж улаан цэрэгт бэлгийг амжилттайгаар хүргэж капитализмыг үндсээр нь устгахын төлөөнөө тэмцэх тэмцэлд олон үндэстний хамтаар бэлхнээ байгааг батлан илэрхийлмүй” хэмээжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2119 2-р нүүр https://www.esan.mn/read/12561 Хятад ажилчдын дотор Намынн төв хорооны 11 сарын бүгд хурлаас олон үндэстний дунд явуулах нам, олон түмний ба хүмүүжлийн ажлыг хүчтэй зохиох тухай тодорхой заажээ. Энэхүү ажил Улаанбаатар хотноо хэрхэн биелэгдэж буйг зарим байгууллагуудын ажлын мэдээгээр үзвээс: цэргийн гар үйлдвэр нь долоон хоног тутам хятад ажилчны клуб дээр өөрийн хэл дээр семинар авч ирээд бусад ажилчдын дотор ухуулгын ажлыг тасралтгүй явуулдаг болой. Эдгээр ажилчдын дотроос 12 нь “ Ажилчны зам” хэмээх сонинг захиалж уншдаг баймуй. Мөн 7 хоног тутам 3 удаа өглөөний сонин уншлагыг явуулдгийн дээр шинэ үсэг, тоо бодлогын хичээлийг 9 хятад ажилчдад тусгай программаар зааж буй. Үүний нөгөөтэйгүүр хятад үндэсний бичиг үсгийн хичээлийг явуулж эхэлсэн болой. Бас мэргэжлийн дугуйланг 7 хоног тутам 1 удаа явуулдаг баймуй. Хятад ажилчдын дотор мастер нөхөр Лу Жин За нь нам засгаас авч буй арга хэмжээнүүдийн тухай таниулгыг үргэлжлэн явуулж баймуй. Эдгээр хятад ажилчдын идэвхэжлэл хийгээд олон түмний ба хүмүүжлийн ажлын явц зүгээр сайн байдгаас ажилд багагүй үр дүнг өгч баймуй. Жишээлбээс : эдгээр нэр бүхий хятад ажилчдын дотроос Ван Ху Лин , Зу Ри Зан, Ван Ху нар тус тусын нормыг 400 хувь хүртэл биелүүлж буй болой. Хятад ажилчид нь шил ба хаягдмал төмөрлөг цуглуулах зэрэг ажлуудад зохих боломоороо оролцдог баймуй. Бас өөр нэгэн газрын ажиллагаанаас авч үзвээс: Хятад ажилчны клуб нь Орос, Монгол,Хятад хэл бичгийн бүлгэмүүдээр өөрийн ажилчдыг сурагж баймуй. Өнгөрсөн 4 сарын дотор цэрэгжлийн хичээлийг тогтмол явуулж буй ба улс төрийн дугуйлангийн 4 бүлгэмээр нам засгаас авч буй төрөл бүрийн арга хэмжээнүүл хийгээд намын бүгд ба, улсын бага хурлын тогтоолууд Болшвекуудын намын түүх зэргийг судлуулж баймуй. Улаан буланд тусгай хуваарь төлөвлөгөөтэйгөөр олон түмний ажлыг зохиож явуулдаг ба радио точка дээр ажилчдыг өргөнөөр суулгаж ажлыг зохиодог баймуй. Түүнчлэн номын сан байгуулагдаж, уншигчдын сонирхлыг нэлээд сайн татжээ. Номын санд тогтмол лекцүүд явагдмуй. Эдгээр баримтууд нь олон үндэстний дотор явуулж буй ажлын сайн талын зарим байдлыг үзүүлжээ. Гэвч энэ өдрийн байдал дээр олон үндэстэн буюу гадаадын харьяат нарын дотор , нам, олон түмний ба сурган хүмүүжүүлэлтийн ажлыг хүчтэй зохиох манай шаардлага хангагдаагүй буйг


тэмдэглэвээс зохимуй. Зарим байгууллагууд энэ талаар ямар ч ажил хийгээгүй , жишээлбээс барилга трест, нарийн боовын комбинатууд оролцмуй. Энэ бол буруу. Олон үндэстний дотор улс төрийн ухуулгын ажлыг зохиох үүрэг бүхий байгууллагууд ба түүний удирдагчид , өөрсдийн энэхүү буруугаа мэдэж аваад намын төв хорооны бүгд хурлын тогтоолд заасан ёсоор зохих арга хэмжээнүүдийг авсугай. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2141 2-р нүүр https://www.esan.mn/read/12580 Гүн талархал Дэлхийн хөдөлмөрчин үй олон нь Зөвлөлт орныг энхрий сэтгэлээр өмгөөлж, түүний ялалтын төлөө санаа тавимуй. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор түүний засгаас хуулиар баталсан чөлөөтэй аж амьдарлагыг шүтэгч хятад ажилчид цөөнгүй оршин суумуй. Тэдний санаачилга ба зориг нь манай нийтийн үйл хэрэгт дайчлагдсан байдаг юм. Тэд , Зөвлөлт орон ба Монгол эх орны бат бэх оршиход хүчээ өгмүй. Ганцхан баримтыг өгүүлбээс: Улаанбаатар хотын хятад ажилчны клубт ажилладаг 88 ажмлчнаас 32 оны нэгдүгээр улиралд “Хувьсгалт Монгол улс” хэмээх танкны цуваа байгуулж Зөвлөлт улсад туслах хөрөнгөд бүгд 9959 төгрөгийг тусалсан ба 1828 төгрөг 50 мөнгөөр фронтын байлдагчдад бэлэглэсэн баймуй. Эднээс: “Зөвлөлт улс бол, Монголын тусгаар тогтносон байдлыг хангаж өгдөг болой. Монголын тусгаар тогтносон байдал бэх бат байх явдал бол, бидний хөдөлмөрчдийн мөнх бат амьдарлагын баталгаа болмуй.” хэмээн илэрхийлжээ. Шударга хүн төрөлхтний нэгдсэн эгнээнд багтагч хөдөлмөрчин бүхэн өөрийн эх орон болох Зөвлөлт орон ба түүний ард түмний ялалтад дэмжлэг тусламжийг хязгааргүй ихээр үзүүлмүй. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2142. 2-р нүүр. https://www.esan.mn/read/12582 Ногооны комбинат Тус комбинатад ихэнх нь Хятад ажилчид, эдний дотор ухуулан таниулах олон түмний ажил сул. Үйлдвэрчний үүрээс бага зэрэг ажилладаг боловч хангалттай бус. Ажилчид бол, нийтийн байранд суудгаас ухуулан таниулах ажлыг явуулахад нөхцөл сайтай. Үйлдвэрчний төв зөвлөлийн Хятад ажилчдын тасаг, он гарснаас хойш очиж нэг ч ажил зохиогоогүй, дэргэдэх намын үүр бол, хайхардаггүй. Намын үүрийн дарга Зундуй ногооны комбинатын ажил ямар байгааг мэддэггүй сууж байдаг. энэ зохисгүй явдлыг устгаж ухуулан таниулах ажлыг сайн аар зохион байгуулах явдал дээрх нам, үйлдвэрчны байгууллагын өмнө шаардагдаж байна.


Одоо тус комбинат, ногоо хураалтын ажлаа зохистой цагт нь түргэн дуусгахын хажуугаар өвлийн тарих халуун тарилгын ажлыг бэлтгэх ажилд орох хэрэгтэй болжээ. Бас дөнгөж хоёрхон ногооны дэлгүүрт ногоо гаргаж худалдаалдаг, хоршооны дэлгүүрт ногоогоо аль болохоор гаргаж олон нийтэд худалдаалахыг өргөтгүүштэй. Өвлийн бэлтгэл ажлын талаар түлшээ бэлтгэх, халуун тарилгын газрын барилгад засвар хийлгэх зэрэг ажил ойртож байна. Одоо ногоогоо хураахын хамт өвлийн бэлтгэлийг нэг ч цаг хойшлуулж болохгүй. Цэвээнжав Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2257 2-р нүүр. https://www.esan.mn/read/12659 Улаан туг авав Тунгалаг зөөлөн урсгалт Сэлэнгэ мөрний өмнө хөвөөг эмжиж, холхи уулын ард байгуулагдсан Зүүнбүрэний өвс хадлангийн станцын 1700 хектор газрын тариалан дээр Улаанбаатар хотоос гарсан 205 хүнтэй найман бригад очиж ажиллав. Тэд 8 сарын 25-ны тунгалаг өдрийн өглөө багаж зэвсгээ барьцгаан, уулыг арласан их тариалангийн талбар дээр урам зоригтой ажиллаж эхлэв. Хятад, Монгол, Буриад үндэстнээрээ доорх 2 дугаар бригад , комбайн хэмээх хөдөө аж ахуйн том машинаар ажиллав. Энэ бригадын ажилчид өдөр бүр 5-6 зуун шуудай будааг савлан гаргадаг байсан комбайн машин бол 10 га газар хадах нормтой байжээ. Гэвч үүнийг хөдөлгөн ажиллуулж буй дээрээс доод хэмжээ нь өдөрт 12-оос зарим өдөр 25 га хүртэлх газрын тариаг хадаж байв. Комбайн машины бригадын ажилчид, хатгах, цайлгах, савлах, зөөх, ажилд ядрах зүдрэхийг мэдэхгүй хүн бүр уралдаантай ажиллав. Энэ бригадын ажилчдын дотор бригадын дарга Самбуу, ажилчин Зуу Юун Жай , залуу ажилчин Сэнгэрагчаа нар тэргүүн зэргийн жишээ үзүүлэв. Нэг хүн өдөрт 50 шуудай будаа цэвэрлэх нормтой байдал нөхөр Сэнгэрагчаа , зарим өдөр 125 шуудайг цэвэрлэж байв. Мөн нэгэн хүн өдөрт 350 шуудай будааг машинд ачих нормтой байтал Сэнгэрагчаа 450 шуудайд хүргэж ачдаг байжээ. Энэ бригадын ажилчид ажлын хөлсөнд олгосон 3500 төгрөгийг улаан армидаа бэлэглэжээ. Бригадын ажилчид ийнхүү идэвхтэй ажилласны дээрээс бүх бригадын тэргүүн суурийг эзлэв. 9 сарын 30- ны орой төвд болсон бүх ажилчдын хурал дээр намын төв хорооны нэрийн доор ажилласан комбайн машины бригад, улаан тугийг хүлээн авав. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2273. 1-р нүүр. https://www.esan.mn/read/12675


“Хятад ажилчдаас улаан армид” Манай улсын дотор оршин суугаа хятад ажилчид улаан армид бэлэглэх ажилд идэвхтэйгээр оролцож байна. Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан улаан армид бэлэг явуулах тухай намын төв хороо, сайд нарын зөвлөлийн удирдлага нийтлэгдсэний дараа нийслэл дэх хятад ажилчны клуб улсын гар үйлдвэр, аж үйлдвэр ба цахилгаан комбинат зэрэг мөн хөдөө орон нутаг дахь хятад ажилчид бүхий газруудаар таниулгын ажил үргэлжлэн зохиогджээ. Таниулгыг сонссон хятад ажилчид бүхэн, энэхүү асуудлыг халуунаар угтан авчээ. Тэд бол Германы фашистуудыг бут ниргэх тэмцэл нь шударга хүн төрөлхтний эрх чөлөөтэй байхын төлөөний тэмцэл юм. Монголын хөдөлмөрчин олны эрх члөө, тусгаар тогтнолын төлөөний тэмцэл хэмээхийн дээр ялангуяа хятадын бүх ард түмний үндэсний эрх чөлөө, тусгаар тогтносон байдлыг олгохын төлөөний тэмцэл мөн гэж улаан армид явуулах бэлэглэлд бие төгрөг ба бусад зүйлийг өчнөөн төчнөөнөөр хуралдуулж байна. Үүнд Улаанбаатар хотын хятад ажилчны клуб ба томоохон үйлдвэрүүдийн ажилчид, мөн хөдөөгийн орон нутаг дахь хятад ажилчид 8 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл бүрэн бус мэдээгээр 84437 төгрөгийг улаан армид бэлэглэжээ. Улаан армид зориулж жимс түүх бригад байгуулан бүгд 188 кг жимс түүж бэлэглэлд шилжүүлсэн байна. Мөн гарын бээлий, өмд цамц, эсгий гутал зэрэг эдлэл ба морь мал зэргийг улаан армид бэлэглэжээ. Хятад ажилчид болбоос тус улсын дотор явуулж буй олон нийтийн сайн дурын ажилд өргөн идэвхтэй оролцсоор баймуй. Хятад ажилчид бол улаан армийн ялж дийлэхүйн төлөө ажил бүхэнд идэвхтэй оролцож улаан армидаа халуун хайр сэтгэлээ илэрхийлж байна. Төмрийн заводын ажилчин нөхөр Пан Лин “ах болох Зөвлөлт улсдаа тусалж Германы фашизмыг хурдан устгах явдал бол бид бүхний ариун үүрэг” гэж 300 төгрөг бэлэглээд цааш үргэлжлэн бэлэглэх гэв. Архангайн ажилчин Ли Шу Гүн элдсэн нэхий 10-ыг бэлэглэж үүгээр манай хайрт улаан цэрэг, дулаан хувцас дээл хийж өмсөөд хүн дүрсээ алдсан Герман дээрэмчдийг устгахдаа аятай дулаан яваг хэмээжээ. Аж үйлдвэрийн комбинатын Цэмбийн Фабрикийн сүлжмэлийн тасгийн мастер, хятад ажилчин Цогт , бэлэглэлд зориулсан ноосон цамцнуудыг яс чанар сайтай үйлдэж, түргэн хугацаанаа бүтээж гаргахад онц мэрийлт тавьж байна. мөн эсгий гутлын ажилчин Ли Иу Тэг бэлэглэлийн захиалгыг үйлдэх ажил дээр 8 ба 9 сарын өөрийн төлөвлөгөөг 234 ба 264 хувь тус тус биелүүлжээ. Түүнчлэн улсын гар үйлдьэрийн ажилчин Ван Мин Юу , Хин Юу Ин , Хуан Ши Йэн, Си Лүй Жун, Вен Вон нар идэвхтэй ажиллаж нормоо хэдэн давхар хүртэл биелүүлж байна. Нөгөө талаар хотын доторх ангийн 40-өөд хятад ажилчин бэлэглэлийн зүйлд хэрэглэгдэх нэхий элдэх ажилд идэвхтэй орж энэ завсар 9689 нэхийг элдэж бэлэглэлийн зүйлийг үйлдвэрлэх явдалд туслалцжээ. Энэ жишээний идэвх хөдөлгөөн газар бүхэнд оргилж байна. Ийм их идэвхтэйгээр оргилон долгиолж буй хятад ажилчдын санаачилга хөдөлгөөнийг цааш хөгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн хот хөдөөний байгууллагууд хүчтэй ажиллах хэрэгтэй. Хятад ажилчин бүхэнд эдүгээ үрийг тайлбарлан өгч дайсныг бут цохих ялалтыг зохион байгуулахад тэднийг улам өргөн оролцуулбаас зохимуй. Ариун тунгалаг эх орон, эрх чөлөөт байдалд дуртай хятад ажилчин бүхний өнөөгийн чухал үүрэг бол капиталзмыг эсэргүүцэн тэмцэж буй зөвлөлтийн ард түмэнд аль болох ихээр туслах үйл явдал мөн.


Ванчинсоном Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2274. 1-р нүүр. https://www.esan.mn/read/12676 Хятад ажилчид хувийн бэлэглэлд Улаанбаатар хотын доторх хятад ажилчид, улаан цэрэгт бэлэглэх ажилд идэвхтэйгээр оролцож байна. 10 сарын 10-д хятад ажилчдын клуб. Улсын гар үйлдвэр, цэргийн гар үйлдвэр, талхны газар, ногооны комбинат, хотын захиргааны аж ахуйн нэгдлийн хятад ажилчид ба, энгийн аж ахуйтны хурал болж улаан армид бэлэглэх тухай хэлэлцжээ. Хурал дээр улаан армидаа бэлэглэх санал хөдөлгөөнийг өргөнөөр гаргав. Хурал зохиогдсоны маргаашийн 11-ний бүтэн сайнөдөр бэлэглэлийн зүйлийг худалдаалж байгаа хоршооны төв дэлгүүрийн дээд давхарт улаан армид хувь хувийнхаа бэлэглэл ба захидлыг хүссэн хэдэн арван хятад ажилчид жагсаад тусгай бэлтгэсэн бэлэглэлийн зүйлийг худалдан авч байв. Энэ өдөр 158 хятад ажилчид бүгд 8500 гаруй төгрөгийн бэлэглэлийг авч улаан цэрэгтээ бэлэглэцгээв. Ийнхүү бэлэглэхдээ бидний энх жаргалантайгаар аж төрж буй явдал нь зөвлөлтийн улаан цэргийн өндөр ач гавьяа мөн хэмээцгээж их хөдөлгөөнийг гаргацгааж баймуй. Эдний дотроос Лий Жи Сиун 564 төгрөг 81 мөнгө, Ма Чу Хиан, Лиу Шиу Дун бэлэглэл 3-ыг тус тус авч явуулжээ. Мөн нөхөр Юу Хүе Йу , хөдөөгөөс ирмэгц төв дэлгүүрт ороод улаан армид хүргэх гэж байгаа энэ бэлэглэл, хамгийн сайхан бэлэглэл мөн. Биднээс улаан армидаа ийнхүү бэлэг хүргэж буй нь туйлын сайн хэрэг хэмээгээд тэр доороо 21 төгрөг 80 мөнгөний үнэ бүхий нэг боодол бэлгийг авч, фронтын төлөө бүх хүчээ дайчилж ажиллан байгаа ба дурдсан захидлын хамт бэлэглэжээ. Бэлэглэгчдийн олонх нь хамгийн үнэ их боодол бүхий зүйлүүдийг авч бэлэглэжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2277. 3-р нүүр. https://www.esan.mn/read/12678


Ши Го Би –гийн хувийн бэлэг Нөхөр Ши Го Би гэдэг. Улаанбаатар хотын нэг сайн оёдолчин юм. Ши Го Би бол хятад ажилчны клубт очдог. Сонин уншлагад сонирхож явдаг. Германы түрэмгийчүүдтэй эрх чөлөө, тусгаар тогтнолоо тэмцэж байгаа Зөвлөлт эх орны сонинг мэдэхийг хүсдэг юм. Германы фашистууд Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсныг сонсмогц, Зөвлөлтийн улаан арми бол шударга дайныг явуулж байгаа юм. Улаан цэрэгт туслах нь хөдөлмөрчин ард миний үүрэг гэж, хэр чинээгээр тусалсаар иржээ. Энэ жил энгийн ардууд суботник хийхэд сайн дураар хэдэн удаа оролцож , олсон орлогоо улаан армийн бэлэглэлд шилжүүлээд бас мөнгөөр бэлэглэсэн. Сая энэ 10 сарын 22-нд Зөвлөлтийн улаан армид октябрын баярын өмнө бэлэг явуулах тухай үйлдвэрчний хорооноос энгийн ажилчдын дунд таниулга явуулахад Ши Го Би-гээс би бас бэлэг явуулна гэж саналаа илэрхийлээд хурганы шилдэг сайн дулаан арьсаар нэгэн сайн бээлий хийж, коверкотоор өнгөлөөд гарынхаа урныг гаргаж хийсэн тэр бээлий дээр “Улаан цэрэгт бэлэглэв. Зөвлөлт Холбоот Улс мандтугай” гэж хятад үсгээр гоёмсоглон хатгамлав. Улаан армийнхаа танихгүй боловч, сэтгэлд сэтгэлд минь хайртай байлдагчдаа хийсэн энэ бээлийг минь баатар улаан цэрэг аваад , хятадын хөдөлмөрчин ардын хөвгүүн, Зөвлөлтийн ард түмэн, түүний улаан цэрэгтэй сэтгэл нэгтэй, түүний ололтыг үнэн сэтгэлээс хүсдэг юм байна гэж мэдэг” гэж Ши Го Би хичээн хийсэн бээлийгээ бэлэглэв. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2289. 2-р нүүр. https://www.esan.mn/read/12689


Намын ажлын байдал Намын үүрээс үйлдвэрүүдийн удирдлагад туслалцуулахаар 18 төлөөлөгчдийг томилж артел бүр дээр нэлээд өөрчлөлт өгч байна. хятад ажилчныг хятад ажилчны клубт очуулж лекц ярианд суулгадаг. Суусан дотор нь 3 ухуулагчийг буй болгожээ. Тэд хятад ажилчдад норм төлөвлөгөөний нь биелэлтийг хэлж өгөх, юу чухалчлагдаж байгааг таниулж өгөх, сонин хэвлэлээс уншиж өгөх ийм ажлыг хийж байна. Эх сурвалж: Үнэн сонин. 1942/2327 2-р нүүр. https://www.esan.mn/read/12728 Хятад клубийн ажилчдын бэлэг Улаанбаатар хот дахь хятад ажилчны клубийн жараад ажилчид улаан армийн 25 жилийн ойгоор явуулах бэлэглэлийн хөрөнгөд 6505 төгрөгийг бэлэглэж, бүгдийг бэлгийн комисст хураалгажээ. Бэлэглэлийн юм худалдах дэлгүүрээс наяад хүн, хувийн бэлгийн хайрцаг авч , улаан армид явуулах гэсний дотор нэгдүгээр хайрцаг 15 оролцжээ. Бас ажилчид, өөрийн гараар оёж бүтээсэн нэхий бээлий, оймс зэргийг явуулах гэж бэлтгэж байна. Эх сурвалж: Үнэн сонин. https://www.esan.mn/read/12733 1942/2333 2-р нүүр Хятад ажилчдаас Хятад ажилчид, улаан армид явуулах бэлэгт өргөнөөр оролцож байна. Саяхны мэдээнд Архангай аймгийн төвд ажиллаж байгаа Хятад ажилчид, улаан армийн 25 жилийн ойгоор тохиолдуулан явуулах 3 дугаар бэлгийн хүрээнд 5182 төгрөгийг шилжүүлэв. Чойбалсан хотноо суух хятад ажилчид 4196 төгрөг, Хэнтий аймгийн төвд суух хятад ажилчид 3855 төгрөгийг тус тус хуралдуулжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1943/2360. 3-р нүүр. https://www.esan.mn/read/12787


Сүхбаатар. Ардын нам, засгаас ойрын цагт хийх ажлын тухай ардын түр засгийн газрын хурал дээр хэлсэн үг Одоо үед хэдий го мин дан цэргийн их төлөв, урагш өмнө зүг хандан зугатааж зайлаад Хятадын сайд түшмэдийн зэрэг зарим нь умар зүг хил давж төмөр замаар нутагт буцсан боловч Монголын Нийслэл хүрээ ба монголын ихэнх газрыг цагаан зандалчин эзэлж бүхүйн дээр манай ард түр засгийн газар ба журамт цэрэг нь саяхан Хиагтыг эзлэн аваад зөвхөн хот ба ойр тойрны ажлыг тохинуулах тухай уралдаж нэлээд хоног болов. Иймд эртхэн өөрийн эрх хүчийг энэ удаа ахиулан газрыг эзэлж ард олонд суртлыг таниулан тохинуулах тухай, Хиагтын өмнө Авчигт нэг анги цэрэг, баруун өмнө Шамарт нэг анги цэргийг тус тус суулган тэдгээр цэрэгт цаадах дайсны байдлыг тагнан мэдэж нааш нэвтлэн байх, ялангуяа нутгийн монголчуудад учир суртлыг таниулан дайсны этгээдэд ашиглагдан дагалдахгүй болгож улам цааш түлхэж газрыг эзлэх бодлоготой үүргийг хүлээлгэж отуулахаас гадна, тус нам засгийн зорилгыг нийт олон түмэнд тунгалаг ухуулах бичгийг одоо даруй гаргасугай хэмээжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1943/2378. 3-р нүүр. https://www.esan.mn/read/12821 Өнөөдөр манай оронд Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, орон нутаг дахь хятад ажилчдад зориулж хятад ажилчны клубийн жүжигчнээр байгуулагдсан сурталын бригадыг явуулах гэж байна. Энэ бригад Сэлэнгэ, Төв аймаг, Цагаан эрэг, Зүүнбүрэн, Жаргалант зэрэг газраар явах гэж маргааш гарахыг завдан буй. Эх сурвалж: Үнэн сонин. 1943/2426. 3-р нүүр. https://www.esan.mn/read/12976


Хятад ажилчны клубт 31.1-ний орой. Хятад ажилчны клубт , шинэ жилд зориулсан хятад үндэсний сонирхолтой ши гаргав. 1-ний орой өргөн концерт болов. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/2864 2-р нүүр. https://www.esan.mn/read/13034 1944 онд нийслэл Улаанбаатар хотын урлагийн газруудаас гүйцэтгэсэн ажлын тухай улсын уран сайхны хэргийг эрхлэх газрын дарга Болдын илтгэл Хятад ажилчны клуб. 63 удаа том жүжиг тавьж 192 удаа жижиг үзэгдэл, 30 удаагийн концерт үдэшлэгт 100 гаруй мянган хүнд сонирхуулжээ. Энэ завсар хятад үндэсний хэд хэдэн жүжгийг боловсруулсан ба өөрийн клубийг үргэлж ажиллагаатай байлгадаг зэрэг ихээхэн ажлын амжилт үзүүлж байна. энэ нь хятад ажилтны клубийн дарга найруулагч нарын ажлаа зөв зохион байгуулж удирдсанаас гарч буй амжилт бөгөөд хариуцсан ажил дээр гавшгай ажиллагч хүмүүсийн хөдөлмөрийн бүтээл болмуй. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/2872. 3-р нүүр. https://www.esan.mn/read/13040 Баярын илэрхийлэл Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор оршин суугаа бүх хятад ажилчдын өмнөөс Монгол ардын хувьсгалыг зохион байгуулсан их удирдагч, жанжин Сүхбаатарын дотны хайрт үнэнч шавь бөгөөд монголын доторх олон үндэстний хайрт удирдагч , улсын үндэсний шалгарсан баатар маршал Чойбалсан танаа: Хайрт удирдагч таны тавин насны ойд чин сэтгэлийн халуун баярыг хүргэе. Та олбоос монголын ард түмний эрх чөлөөний үйлсийн төлөөнөө төрсөн бөгөөд тус улсын түүхийн хуудсанд мөнхийн дурсгалт, их хувьсгалыг зохион байгуулсан гавьяат удирдагч мөн. Таны бие гавьяат нөхөр Сүхбаатарын хамтад Хятадын харгис цэргийн эрхтэн ба Оросын цагаан намын хулгайг бут цохиж монголын газар нутгийг эдгээр дайсны аюулаас ариутган цэвэрлэж, монголын ард түмнийг колоний боолын дарлалаас ангижруулан гаргаж, эрх чөлөөт жаргалант аж амьдралыг олгосон учир, тус орны бүх хөдөлмөрчин ард түмэн, таны шууд удирдлагын доор хувьсгалын жилүүдэд бүхий л ажлын талаар гайхамшигтай их хөгжлийг олж цаашид хөгжсөөр байгаа тул тус Монгол Ард Улс хөгжилтэй шинэ орон болжээ. Таны зохион байгуулсан монголын хувьсгал ялж дийлснээр тус орны ард түмэн эрх чөлөөг олж, жаргалант амьдралын хувь заяаг эдэлж буйгаар үл барам тус улсын дотор буй өргөн олон хятад ажилчид, нэг адил чөлөөт амьдралын хувь заяаг эдэлж, дарлал мөлжигдөлгүй жаргалантайгаар амьдарч баймуй. Эдгээр бүх зүйл цөм таны баатарлаг тэмцлийн үр дүн нь мөн бөгөөд таны зохиосон туйлын ардчилсан үндсэн хууль монголын түүхийн дотор гэрэлт наран болж, тус орны доторх үндэсний бүхний ах дүүгийн найрамдалт нэгдлийг бататгаж дорнод зүгт болон дэлхий дахин дээр алдаршин бид таны зохиосон үндсэн хуулийн ачаар монголын хувьсгалаар олгогдсон эрх чөлөөгөө улам бататган бэхжүүлэв. Иймд энэхүү өдөр таны 50 насны ойгоор монгол ард улсын дотрох хятад ажилчид цаашдын ажил дээр нам засаг ба үйлдвэрчний эвлэлийн удирдлагын доор явж улсын аж үйлдвэр, аж ахуйн бүх салаа мөчир дээр үнэнч шударга хөдөлмөрөө дайчлан гаргаж улсын хөгжил, өөрсдийн 2 дугаар эх орон болсон Бүгд Найрамдах Ард Улсыг батлан хамгаалж, жаргалангийхаа хүрээлэнг өрнүүлэн хөгжүүлэх явдлыг таны 50 насны ойгоор илэрхийлж хайрт таныг урт удаан наслахыг хүсэж, халуун баярыг хүргэе. Манай их удирдагч, улсын шалгарсан баатар, маршал Чойбалсан мандтугай. Улаанбаатар хотноо суугаа бүх хятад ажилчдын хурал Эх сурвалж: Үнэн сонин. 1945/2897 2-р нүүр. https://www.esan.mn/read/13056


Шинэ замд Хуучин монголын бараг хот бүгдэд хятад ши гардаг байжээ. Арван гуравдугаар зууны үрийн монголын нийслэл байсан Хархорин гэдэг хотын эвдэрхий балгас , эдүгээ Орхон голын хөвөөнөө буй. Тэр хотод Монгол Узбек хүн, Унгар, Персүүд , Хятад Тангуд олон үндэстэн хүн суудаг байжээ. Оросын кузма гэдэг, мөнгөний дархан, тэр хотод суухдаа монголын их хаадын төрийн эрдэнийн тамгыг цоолборлон хийсэн гэдэг. Тэр Хархорин хотод Хятад хүний суудаг дүүрэг байсан. Түүнд хятад ши жүнз байсны баримт сэдэв бий. Гагцхүү тэр ши жүнзийн тайзанд ямар ши гарч байсныг эдүгээ мэдэхгүйеэ бэрх болжээ. Чингэвч тэр дээр эртний үес хээр талын нүүдэлчин дайчин монголчууд баатрын үлгэр туурийг ихэд бахаддаг байсан боловч хятад ши-г бас сонирхдог байгаад хятадын ши-д эрх биш нөлөө үзүүлсэн зүйл бий. Энэ тухай хараахан төв азийн улсуудын соёл боловсролын түүхчид нарийвчлан судалсаар байна. Гэтэл эртнээс нааш айл зэргэлдээ суусаар ирсэн Монгол Хятад хоёр улсын биедээ нөлөөлж байсныг 13-р зууны үеийн Хятадын албан бичиг баримтын үг, найруулга илэрхий гэрчилж бий. Жишээлбэл: тэр үеийн Хятадын албан бичигт Монгол үг найруулгатай зүйл маш олон бөгөөд үг үсэг нь Хятадын ярианы хэлэнд нэлээд ойртсон байдаг. тэр үед Монголчууд Хятадын хар үгийг төсөөлөхөөс биш чихэнд үл сонсдог, гагцхүү нүдээр үзэх Хятадын бичгийн хэлний үгийг төдийлөн биширч дууддаггүй байсан цаг аэжж. Монголчууд бас Хятадын театрт нөлөө үзүүлсэн байна. Хятадын театр, тэр үед Хятадын феодал язгууртны хэрэгцээг хангаж байсан хааны ордны театр байсан хэрэг. Өмнөд Хятад газар Монголын нөлөө хүрэлцэх нь арай бага байсан тэр цагт Хятадын театр Орхон дахь театрын хуучны уламжлалыг хадгалж, янаг амраглалын утга уянгат жүжгийг чавхдаст хөгжим, бишгүүрийн эгшиг нийлүүлэн гаргадаг байсан бол эр хүн гэрт төрөөд хээр үхдэг гэж хэлэлцдэг байсан хээр талын нүүдэлчин хөвгүүд- эрэлхэг монголчууд умард Хятадын газар ши үзэхдээ Хятадын ордны шадарчууд, эстетүүдийн тэр хэтэрхий нарийн утга уянгыг сэтгэлд хангамжгүй гэж төдийлөн тоодоггүй байжээ. Тэр үед Монголын их хаан Хубилайн дэргэд олон жил алба хааж байсан Венецийн Марко Поло гэдэг хүн насаараа аян дайн хийж явдаг байсан дайчин монголчуудыг байлдаанд орохдоо баатрынхаа туульсыг дуулж, зоригоо бадруулж явдаг байсан гэж бичсэн байдаг. чингээд тэр үеийн монголчууд хятадын хааны ордны театрыг ч үзэхдээ сэтгэлдээ хүсдэг баатрын явдлыг ши тайз дээр хятадын түүхээс ч харахыг үзэхсэн гэж хүсдэг байв. Хятадын ард олон нь бас ши-г сонирхож буй учир тийнхүү олон шинэ үзэгчдийн нийгмийн хүсэлд нийлүүлэн умард хятад газар ярианы хар үгээр бичсэн баатрын явдлыг үзүүлсэн ши жүжгийг зохиох


болов. Тэр нь ши жүжгийг өргөн олон ард түмэнд ойртуулаад ордны театрыг ард олны театр болгоход дөхөм болгож хятадын нийт ард олонд театрыг нь түгээмэл алдаршуулсан билээ. Хувьсгалын өмнөх монгол оронд буддын шашны цам харайх буюу Говь мэргэн вангийн нутагт жилд нэг удаа “Саран хөхөө дуулах гэж шашны ёсны жүжиг гаргадгаас биш монголын өөрсдийн театр ши жүжиг байсангүй учир Да хүрээ,Улиастай, Хиагтын зэрэг хотод байсан хятад театрыг монголчууд нэлээд сонирхдог байжээ. Хятадын уран зохиолын зүйлээс монгол хэлд бичгээр буюу амаар дамжин оруулсан зүйл үлэмжхэн байсан учир хятад ши-д гардаг зарим түүх жүжгийг үлгэрчид түүхчид их ярьдаг байсан дээрээс тэр үеийн монголчууд хятад ши-г дуртай үздэг байжээ. Жишээлбэл хуучин Да хүрээ гэж байсан эдүгээгийн Улаанбаатарт хоёр ши жүнз байснаас гадна хүрээний маймаа хотод Гэсэр сүмийн дэргэд бас хятад ши дуулдаг байсан байна. Монгол газарт байсан хятад театр бол хятад газар ши дуулдаг ёсоор ши жүжгээ тавьдаг байв. Хятадын театрын байдлыг өгүүлбээс: таызанд нь огт хөшиг чимэг засал байдаггүй, ардаа жүжигчний гарах орох нэжгээд үүдтэй байдаг байжээ. Хөгжимчин тайзан дээрээ гарч суугаад тун их сүрхий чимээ гаргаж хөгжимддөг байв. Ши гарч байх үес тайзны ажилчид ширээ сандлыг нааш цааш болгох жүжигчнийг сөгдөхөд өвдөг доор нь юм дэвсэж өгөх аялгуугаа дуулж гүйцэхэд нь аяга цай балгуулах бас жүжиг гарах байдалд нь уул байгааг үзүүлэх гэж ширээн дээр сандал давхарлан тавих зэргээр үзэгч хүний нүдэнд үл үзэгдэж яваа юм шиг ажилладаг байжээ. Театрын тайзны байдал ийм байхад тайзны өмнөх үзэгчдийн суудаг газрыг үзүүлбээс: өмнөх танхимд нь мөн давхарлагт нь жүжгийг үзэгч олон хүн тайзан дээр эрэгтэй хүнийг эмэгтэй болж өндөр нарийн хоолойгоор ши дуулж байх буюу эмэгтэй жүжигчнийг ямар нэгэн цэргийн жанжин ихэс сайд болж тоглон өндөр дуугаар дуулж байхад хоорондоо дуу дуугаа авалцан хэлэлцэж байдаг сан. Үзэгчид тэдний дуулдаг дууг жүжигчин хүнийг сайхнаар дуулахад ихэд шуугилдан бахдаж завсарт нь цай зууш захицгааж жүжигчний сайхан дуулахад нь хөхөлдөн халууцахад хөлсийг нь арчих алчуурыг тусгай хүмүүс үнэртэй ус хийсэн халуун усанд базаад циркийн ажилчин жонглиороос дутуугүй чадамгайгаар их тасалгааны нэг үзүүрээс нэг үзүүр лүү чулуудацгааж байдаг сан. Хятадын хуучин театр иймэрхүү байдалтай байсан бөгөөд дохих зангах гар биеийн хөдөлгөөн, хувцас хунар, дуу хөгжим цөм тус бүр учир утгатай байснаар тэр бүх байдлыг мэдэх үзэгч хүнд учрыг нэвтрүүлж байсан учир тайзны засал чимэглэл зэргийг чухал бус мэтэд үздэг байжээ. Үүнд гагцхүү жүжигчин хүн тэрхүү тогтсон утга бүхий хөдөлгөөнийг нэвтэрхий мэдэх, гар биеийн хөдөлгөөн маш чадамгай байх ёстой байжээ. Чингэхдээ утга төгөлдөр хөдөлгөөнөөр санаа байдлыг үзэгч хүнд нэвтрүүлдэг байжээ. Хятадын хуучин ши дуулах ёстой ши жүжиг гаргаж байсан Улаанбаатар дахь Хятад ажилчны клуб сайтар бодит байдлыг утгачилсан жүжгийн шинэ замд орохын анхдугаар туршлагыг сая гэж үзэв. Энэ клубийн ажилчин , уран сайхны удирдагч Г.В.Уварова найруулагч Ван Шигийн удирдлагаар сая тайз дээрээ “Дундад улсын эрдэнийн илд” гэдэг нэгэн үлгэрийн жүжгийг гаргав. Түүнийг Малиеревска гэдэг зохиолч зохиогоод доктор Жу хятадаар орчуулжээ. Энэ жүжгийг тоглоход жүжигчин Жу Ли Цай, Ли Вэн Ши, гэдэг залуугийн баатар дүрсийг тун аятайхнаар харуулав. Тэр залуу хүн Ван Ирү Мэй гэдэг хүүхэнд их хайртай сэтгэлтэй байжээ. Янагийн тэр сэтгэл нь ардын дайсантай тэмцэхэд нь зориг оруулж улсыг нь түрэмгийлсэн харийн боолчлогчдыг тэсгэлгүй занах хорслыг нь бадруулсан байдлбг үзүүлж чадав. Жуван Шу сайд болж тоглосон жүжигчин Ли Сү Ци , зусар бялдууч бараа бологсдынхоо дунд сүрхий ихэрхэг зантай гарч байгаа боловч жигшим үхээнц муу урваач муу этгээдийн дүрсийг илрүүлэн үзүүлэв. Жүжигчин Да Ма Цигийн бие ногоон тугийн цэргийн ноён шиг болж тоглосныг үзэхэд одоогийн Америкийн эмэгтэй зохиолч Перл багийн зохиолд гардаг Хятадын мужийн цэргийн эрхтний дүрс байдал санагдмаар байв. За Ван Саян гэдэг эмэгтэй жүжигчин Зэн Эрү Мэй хүүхэн боловч тоглохдоо мөн зүв зүгээр тоглов. Энэ жүжигт хятад бүжигчин гарсан нь үзэсгэлэн нэмэгдүүлэх талаар нэлээд аятайхан болсон үүнд жүжигчин найз Хандыг зүгээр тоглов гэж тэмдэглэлтэй. Ер энэ жүжигт аятайхан тоглосон жүжигчин олон байна. жүжигчний олонх нь сайн дураараа тоглодог хүмүүс бөгөөд өдрийнхөө ажлыг хөгжимчин , жүжгийн урлагийг бахдан чөлөөт цагтаа их л хичээн оролддог ажилчныхаа клубт дуртай, түүнийгээ сайн сайхан ажилтай болгож асан гэж боддог улс байна. Тэдний дунд авьяастай хүн олон бий бололтой. Ийнхүү шинэ янзын ши жүжгийг анх удаа клубийнхаа тайз дээр гарсан нь Улаанбаатар хотын ажилчдын сайн дурын үндэсний уран сайханчдын дотор энэ клубийнхэн нэлээд дээгүүр суурь эзэлж байгааг үзүүлж байна. Хятад клубийн ажилчид энэхүү дундад улсын эрдэнийн илд гэдэг жүжгийг боловсруулахдаа тус улсын олон үндэсний ард түмний ах дүүгийн найрамдлын бат суурийг тавьж, ардын хувьсгалын ялалтыг бататгасан, эрх чөлөөт Монгол Ард Улсын шинэ үндсэн хуулийг зохиосон эрхэм хүн, улсын маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулж бодит байдлыг утгачлан үзүүлсэн анх удаагийн реалистик ши-г үзүүлэн бэлтгэжээ. Энэ жүжгийг анх удаа гаргахад улсын маршал Чойбалсан намын төв хорооны нарийн бичгийн дарга нар сонирхон үзэв.


Түүнээс хойш энэ завсар тус ши-г хятад удаа гаргасан нь хойшдоо амжилтыг үзүүлэх нөхцөлтэй энэ клубийн авьяастан жүжигчдийн амжилт нь манай олон нийтийн анхаарлыг татжээ. Клубийн ажилтан нь хятадын хуучин ши жүжгийн нэгэнтээ хэвшин тогтсон заншил зуршлаас ангижрах нэлээд хүнд зорилгыг өмнөө тавьжээ. Энэ анх удаагийн туршлагыг үзвэл тэр нь бузгар амжилттай болсон байна. Хятад клубийн тайзан дээр үүний өмнө гагцхүү хуучин хятад ши-г эртнээс уламжилж ирсэн заншлын ёсоор гаргаж байсныг үзсээр ирсэн хятад монгол үзэгчид ч гэсэн энэ шинэ маягийн тоглолтыг үзэхдээ аятай сайхнаар хүлээн үзсэн байна. Клубийн жүжигид нь энэ ши-г гаргахдаа олон зуун жилийн турш тогтож хэвшсэн заншлаас анх удаа хагацаад жүжигт тоглохдоо хүн хүн, дор дороо тоглох дүрээ авьяас чадлынхаа хэрээр боловсруулан тоглож үзэв. Энэ бол Монгол Ард Улсад бий олон үндэстний улс гэрийн тэгш эрхтэй гишүүн нь болсон хөдөлмөрчин хятад ардын дунд үндэсний хэлбэртэй хувьсгалын утгатай урлагийг дэлгэрүүлэн хөгжүүлэх эрхэм үйлст үнэн сэтгэлээс хүчээ өгч буй хятад клубийн ажилтны уран сайхны ажиллагааны гол ололт нь мөн гэж бодогдож байна. Иймд авьяас зориг төгөлдөр эд нөхдөд энэ шинэ замд нь цаашдын амжилт хүсье. Ренчин Эх сурвалж: Үнэн сонин. 1945/2904 3-р нүүр https://www.esan.mn/read/13063


Улсын 24 жилийн ойн их баяр наадмын мэдээнээс Уран сайхны газруудаар Наадмын 2 дахь өдөр. Уран сайхны газрууд үргэлжлэн ажиллав. Хятад ажилчны клубт Зөвлөлтийн уран зохиолч нөхөр Симиновагийн зохиосон “Орос хүн” гэдэг жүжгийг тавив. Үүнд жүжигчин нөхөр Ян Би Яи, Е Ли нар тун чадамгай тоглоцгоож үзэгчдийн талархлыг ихэд татаж байв... Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3024 4-р нүүр. https://www.esan.mn/read/13139 Олон Монгол ах дүү нартаа халуун баяр хүргэе Ямагт хүний юманд шунаж бусдыг өнгөлзөж байлдааныг өдөөж байдаг Японы эзэрхэг зандалчдыг сөнөөн дарваас дэлхий дахинд энх байдал тогтнох болно. Тэр цагт хүн бүхэн чөлөөтэй жаргалтайгаар аж төрөн амьдрах арга нөхцөлтэй болно. Японы шунахай зандалчдыг устгах нь дэлхий дахинд ийм ач тустай болохоос гадна манай монгол угсаатанд онцгой ач тус бий. Монгол угсаатны нийлж нэгэн гэр улс болохыг Япон эсэргүүцдэг, монгол угсаатныг эрх чөлөөтэй жаргалтайгаар амьдрахыг Япон эсэргүүцдэг.Япон бол Монголчуудыг өөрийн боол болгохоос өөр эрх тэгш айл улсын адилаар огт үздэггүй. Ийм учраас Японы цэргийн ноёдын эзэрхийллийг бүрмөсөн сөнөөвөөс манай монгол үндэстэн сайн дураар эрх чөлөөтэйгөөр тустай тогтсон нэгэн улс гэр болж мандах завшаан олдоно. Монгол Хятадын ард түмэн Манжийн хаадад хэдэн зуун жил нухлагдан дарлагдаж байсан боловч 1911 онд Манжийн хааныг ширээнээс шүлжүүлж Хятадын ард түмэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан ба гадаад Монголын ард түмэн тустай улсыг байгуулж эхлэв. ... Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3050 1-р нүүр. https://www.esan.mn/read/13164 Монгол улсын доторх Хятад ажилчид фашистын Японыг устгахад хамт баясаж байна. Манай эрх чөлөөт Монгол улсын дотор оршигч үндэстэн бүр тэгш эрхийг эдэлмүй. Хүн бүхий сурах хөдөлмөрлөх тэгш эрхтэй юм. Тэр чанараараа манай чөлөөт орны дотор зохиогдсон ажил бүхнийг хүн бүр халуунаар бахдаж биелүүлдэг юм. Манай улс Японы фашизмыг түргэн устгаж ах дүү монгол үндэстнийг чөлөөлөх ариун дайныг явуулж байна. Тэр ариун үүргийг манай орны дотор оршигч хүн бүр зөв ухамсарлажээ.


Аж үйлдвэрийн яамны барилгын хэлтсээс шинэ хүчний дээд сургууль дээр барилга барихаар нэлээд олон хятад хүмүүс ажиллаж байна. Тэд энэ дайны үүрэг зорилгыг сайн ойлгожээ. Хятад ажилчин Зуу Үө Чи, Ли У Мин, Хэ Ли нараас хэлсэн нь “Бид Японы фашизмыг бүрмөсөн устгаж их Хятадын ард түмний эрх чөлөөгөө олж авах, Японд эзлэгдсэн Хятадын ард түмнийг чөлөөлөх гэрэлт замыг гаргаж өгөх ба Өвөр Монгол, Барга, Цахар, Алшаа, зэрэг олон Монгол үндэстнийг чөлөөлөх их дайн явуулж байгаад их баярлаж байна. Бид энэ их сайхан ялалтыг түргэтгэхэд зориулан тус бүр 50 төгрөгөөр бэлэглэж өдөр бүрийн үүрэгт 8 цагаасаа гадна 2 цаг илүү ажиллаж манай улсын чухал сургуулийн хоёр барилгыг хүйтэн болохоос өмнө заавал барьж дуусгая” гэж байна. Тэрчлэн барилга дээр ажиллаж байгаа 52 хятад ажилчдаас тус бүр нэг сарын цалинг бэлэглэх санал хөдөлгөөн гаргав. Чингээд аж үйлдвэрийн яамны барилгын хэлтэсийн бүх ажилчдын зөвлөлгөөний хурлыг хийлгэж уриалгыг гаргав. Тэр уриалгад дурдсан дурдсан нь: Монголын ард түмний жаргалант баясгалант аж амьдралыг зохион байгуулагч нам, засаг, хайрт эх орныхоо өмнө хөдөлмөрийн бүтээлийг урьдаас хэдэн давхар илүү гаргах цаг болжээ. 1. Бидний ажилчин арваны дарга, инженер, техникч нар нь бүх ажлаа дайны байдалд тохируулан хүн бүр хоёр хүний үүргийг гүйцэтгэх зорилгоор 10-12 цаг ажиллана. 2. Хариуцсан машин техник, хөсөг тээвэр, эд материалыг зөв ашиглан хоёр өдрийн хийх ажлыг нэг өдөрт багтаан хийж улсаас өгсөн үүргийг цаг тухайд нь биелүүлнэ. 3. Сахилга батыг чангажуулж ажлын цаг минутыг гээгдэлгүй ашиглаж хүн бүр ноогдсон ажил дээрээ зөв зохион байгуулалттай ажиллая. Бүх үйлдвэрийн ажилчин бидний нэг адил ажиллахыг уриалга хэмээжээ. Хятад ажилчдаас урьд хожид үзэгдээгүй ийм санал хөдөлгөөн гаргаж байгаа нь онцгой юм. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3059 1-р нүүр. https://www.esan.mn/read/13172


Ван Кай Ши-гийн хэлсэн үг Үндсийг хамгаалах дээд зөвлөл ба Го Ман Дан намын төвийн гүйцэтгэх хорооны хавсарсан хурал дээр 8 дугаар сарын 24-ий генералисмүс Ван Кай Ши үг хэлэв. Ван Кай Шигийн хэлсэн нь : “Япон дийлэгдээд бууж өгч байна. Нэгдсэн үндэстний хамтатгасан хүчээр түрэмгийлэгчдийн хүчийг бүрэн бут цохив. Энэ түүхийн их эргэлтийн цагт үндэсний тусгаар тогтнолыг биелүүлэх ба үндэсний хувьсгалыг төгсгөх бодлогын талаар үндэсний засгийн газрын гол бодлого ямар болохыг мөн засгийн газраас Хятадын ба дэлхий дахины ард түмэнд тодорхой үзүүлэх ёстой. Манай үндэсний хувьсгалын зорилго хоёр талтай юм. Бусад улсуудтай харилцах, манай харилцаанд бид үндэсний тусгаар тогтнол ба эрх чөлөөг эрхэмлэмүй. Үндэснийхээ дотор бид бүх үндэстнийхээ тэгшитгэлийг эрмэлзэнэ. 50 жилийн турш бид бүх хүчээ улам нэмэгдүүлж Японтой тэмцсээр ирэв. Энэ тэмцэл бол манай орны бүх угсаатны хүчээ батжуулахыг шаардаж байв. Хэрвээ бид , манай үндэсний тусгаар тогтнол ба эрх чөлөөг хадгалан сахихыг хүсвээс түрэмгийлэн эзлэгчдийг эсэргүүцэхийн тул бид нэгдэх ёстой гэдгийг бид мэдэж байсан. Одоо Японы имперяализм бут цохигдоод пескатурын арлууд Хятдад ээх болж зүүн хойд хязгаарт манай нутгийн ба захиргааны төгс мэдлийг сэргээн байгуулах явдал хангагдаж буй ба Солонгос удалгүй чөлөөлөгдөж эрх чөлөөт орон болно. Дэлхий дахины харицааны дотор национализм хэмээх үндсийг баримтлах зарчим гүйцэтгэгдэв. Одоо энэ зарчмыг тус орны дотор биелүүлэх хэрэгтэй байна. үүнд манай бодлого бол тус орны доторх бүх угсаатан өөрийн захирах буюу тусгаар тогтнох бололцоог олж авах ёстой. Ялангуяа гадаад монгол ба Түвдийн асуудал тулгарч ирэв. 1924 онд гадаад монгол, Го Ман Дан намд баярын бичгээ илгээж байсан. Доктор Сүн Яат Син , бүр тэр цагт монголыг зэргэлдээ суугаа найрамдалтай улсын адил үзэж байсан. Монгол ба мөн Түвд манай орноос тусгаар чиг чигтээ амьдарч байсан. Бээжингийн засгийн газрын үйлдсэний адилаар монголыг дарлахыг бид бодож байсангүй. Тус улсын дотор үндэсний эрмэлзлэлийг хэрэв бид дарангуйлж байсан бол, үндэсний хувьсгалын зарчмыг биелүүлэхэд үл хүргэхийн дээр угсаатны хоорондын харгислалыг нэмэгдүүлж, үндэсний шинэтгэн засах бүх явцад саадыг учруулах юм 1922 онд гадаад монгол тусгаар тогтносноо зарлажээ. Тэр цагаас хойш хорь гаруй жил болов.


Одоо үеэс бол хуучин найзаа сэргээхэд хамгийн тохиромжтой цаг мөн. Иймд бид Го Ман Даны хувьсгалт зарчмын үндсэн дээр гадаад монголын тусгаар тогтнолыг хууль ёсоор зөвшөөрөн хүлээж, түүнтэй найзын харилцааг баримтална. Хэрвээ бид энэ асуудлыг шийдвэрлэхэд бүтэлгүй болоход хүрвээс гадаад монголтой манай харилцаа муудахаар барахгүй дэлхий дахины энх байдалд аюултай болж байна. гэвч Хятад улс Японы колончлох замаар хэзээ ч орохгүй гэж шийдвэрлэв. Бид тусгаар тогтнон өөрөө захирч чадах ба түүнийг зорих бүх угсаатанд тусгаар тогтнол, өөрөө захирах эрхийг олгоно. Хязгаар мужийн хилээр оршин сууж байгаа угсаатнуудын тухайд болбол өөрөө захирах чадвараа үзүүлмэгц засгийн газраас тэдэнд тийнхүү захирах бололцоог олгоно. Бид Түвдийн тухай автономат эрхийг олгож, түүний улс төрийн дэвшилт, аж амьдралын байдлыг сайжруулах хэрэгт туслах замыг баримтална. Хэрвээ Түвд өөрөө захирах эрхтэй байхыг хүсвээс манай засгийн газраас тэр эрхийг олгоно. Түвд орон, хэзээ ч шинэ Солонгос болохгүй. Цааш Ван Кай Ши: Хятадаас Бирэм, Тай, Энэтхэг Хятадын талаар тавьж буй бодлогын тухай өгүүлэв. Хонкокын байдлыг Дундад улс Их Британи хоёрын байгуулсан гэрээ ёсоор тогтоон гүйцэтгэнэ гэж Ван Кай Ши хэлэв. Цаашдын өөрчлөлтийг эдгээр улсын хоорондын эв найрамдлын хэлэлцээний ёсоор хийх болно. Энэ дуусаж байгаа дайн бол хүний түүхэнд үзэгдээгүй их будлиан болсон юм гэж Ван Кай Ши дүгнэв. Энэ аюулт дайныг хамгийн эцсийн дайн гэж нэгдсэн бүх улс үндэстэн итгэж байна. Дундад улс, бусдаас илүү тэмцэж байсан учир тайван байдлыг их л горьдож байна. Энэ учраас бид тусгаар тогтносон эрх чөлөөт улс үндэстэн лүгээ эв найрамдлыг хадгалж манай холбоотон лугаа хамтран ажиллаж олон улсын нэгдэл, олон улсын тайван байдлыг сахихын тулд тэмцэх хэрэгтэй хэмээжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3059 3-р нүүр https://www.esan.mn/read/13172


Баярын илэрхийлэлт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, улсын шалгарсан баатар, маршал Чойбалсан танаа. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл Улаанбаатар хотод сууж буй хятад ажилчид биднээс Зөвлөлийн засагт нийгэм журамт холбоот улс ба дундад иргэн улс хоёрын хоорондын холбоо найрамдлын гэрээг байгуулсан тухай баярын хурлаас таны өмнө илэрхийлэх нь : Зөвлөлт ба Дундад хоёр улсын найрамдлын гэрээ бол бүх дэлхийн олон улсуудын ирээдүйд энх тайвнаар амьдрахын нэг баримт мөн. Энэхүү гэрээ нь дэлхийн эв найрамдлыг хүссэн улс, ард түмэнд баяр баясгалан болжээ. Ялангуяа монгол улсад суугаа олон үндэстэн нар цөм хөгжилтэйгөөр баясцгааж байна. Энэхүү гэрээг баталснаас эхлэн монгол улсын тусгаар тогтносныг зөвшөөрсөн явдал бол их маршал Чойбалсан таны 25 жилийн их тэмцэл, шаргуу ажиллагаа удирдлагын доор олсон ялалт мөн тул бид маш ихээр баясахын сацуу их маршал таныг батаар хүрээлэн Хятад Монгол улсын ард түмний харилцааг хөгжүүлэхийн дээр монгол улсыг цэцэглүүлэн хөгжүүлэх явдалд бүх хүчээ дайчлахыг илэрхийлэн таны энэ их ялалтад байлдааны халуун баярыг хүргэе. Зөвлөлт, Монгол, Дундад гурван улсын ард түмний найрамдал холбоо үүрд мандтугай. Агуу их маршал Чойбалсан мандтугай Хуралдагсад 1945 оны 8 сарын 30 Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3063 1-р нүүр https://www.esan.mn/read/13176


Монгол ард улсын дотор үндэстэн бүр тэгш эрхтэй ... Эрхийн баримтыг үзүүлбээс манай улсын баруун хязгаарт казак , урианхай, монгол холилдсон БаянӨлгий аймаг буй. Энэ аймгийн олонх хүмүүс казак хэл дээр сонин гардаг. Бага дунд сургууль нь казак хэл дээр хичээлээ хийдэг. Баян-Өлгий аймагт казак үндэстний клуб ба театрын бүлгэм бий. Тэр аймаги засаг захиргааны хэргийг казак хэл дээр гүйцэтгэдэг байна. Манай улсын харьяат болсон Түвд, Орос, Хятад хүмүүс , Монгол хүмүүсээс огт ялгаваргүй тэгш эрхийг эдэлнэ. Дорноговь аймгийн сайн малчин Дорж бол угаас Орос хүн бөгөөд одоо монгол уосын сайн малчин болж сайшаагдаж, улсын эрхэм шагналыг хүлээн авсан байна. нөхөр Дорж нутгийн ардад маш хүндтэй, малчны эрхэм хүний нэг мөн. Монгол улсын одон медалийг авсан шилдэг сайн ажилчин Хятад хүн бий. Манай улсын дотор байгаа бусад үндэсний хүмүүс, үэдэснийхээ хэл дээр соёл гэгээрлийн ажлыг хийхэд Монгол Ард Улсаас аль болох дэмжлэгийг үзүүлж байдаг. Жишээлбээс: Улаанбаатарт Хятад хэл дээр сонин гардаг ба Хятад үндэсний клуб байна. Үйлдвэрчний төв зөвлөлийн харьяанд байгаа хятад клубт удаа дараагаар ши жүжгийг гаргаж байдгаас гадна Хятадын хөдөлмөрчний дунд соёл гэгээрлийн ажлыг хийж байдаг. ... Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3102 1-р нүүр. https://www.esan.mn/read/13215 Хятадын засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт ирэв. Монгол Ард Улсын тусгаар тогтнолын төлөө ард түмний саналаа илэрхийлэх явдлыг магадлахаар Дундад иргэн улсын засгийн газраас , Дундад иргэн улсын дотоод яамны орлогч сайд ноён Ли Фа Ян тэргүүтэй арван хоёр төлөөлөгч энэ 10 сарын 18-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Хятадын засгийн газрын төлөөлөгчийг Монгол Ард Улсын гадаад яамны орлогч сайд Намсрай, дотоод яамны сайд хошууч генерал Шагдаржав, гадаад яамны дорнод хэлтэсийн дарга Сэрээтэр нар нисэх онгоцны буудлын газарт угтаж хүлээн авав. Нисэх онгоцны төвийн буудлыг Монгол, Хятадын далбаагаар чимэглэсэн байв. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3103 1-р нүүр. https://www.esan.mn/read/13216 Хятад клубт Хятад ажилчны клубт 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монголын тусгар тогтнолын тухай ард нийтээр саналаа гаргаж, гарын үсэг зурах өдөрт зориулж Дундад иргэн улсын уран зохиолч Шу-гийн зохиосон “Үйлдвэр ба ялалт” гэдэг нэгэн бүлэгт үзэгдлийг тоглоход бэлтгэв. Энэ үзэгдлийг Хятад ажилчны клубийн найруулагч, медаль тэмдэгт Ван Шин найруулжээ. Энэ зохиолд Дундад иргэн улс, Японы фашизмыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний дайныг хийж байх үед Хятадын хүнд үйлдвэр, цэргийн зэвсэг хэрэглэл зэргийг хэрхэн үйлдвэрлэж байсан ба улс үндэстнийхээ төлөө хөдөлмөрийн өндөр бүтээлийг гаргаээ, хүнд үйлдвэрт гавшгай ажиллаж байсан Хятадын нэг ажилчны ажиллагааны байдлыг яруугаар үзүүлжээ. Ч.Чойжилсүрэн Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3103 2-р нүүр https://www.esan.mn/read/13216 Санал гаргуулах ажлыг ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фэ Зан нар Улаанбаатар хотноо байгаа нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайд маршал нөхөр Чойбалсан ноён Ли Фа Ян-г дагалдагч хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзав. Өчигдөр. 10 дугаар сарын 19-ний өдрийн 4 цагт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд, гадаад яамны сайд маршал нөхөр Чойбалсан санал гаргуулах ажлыг ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Ян ба түүнийг дагалдагч ноён Чу Ми Шан, Ши Зуу Хе нарын хамтаар хүлээн авч уулзав.


Ийнхүү уулзахад Монгол Ард Улсын мал аж ахуйн яамны сайд бөгөөд санал гаргуулах ажлыг эрхэлсэн төв комиссын орлогч дарга нөхөр Сүрэнжав, гадаад яамны орлогч сайд Намсрай нар байлцав. Яриа 2 цаг гаруй үргэлжлэв. Ноён Ли Фа Ян, СССР-ээс тус улсад суугаа онц бүрэн эрх элчин И.А.Ивановатой уулзав. Өчигдөр. 10 сарын 19-нд санал гаргуулах ажлыг ажиглахаар ирсэн Дундад улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Ян дагалдагч ноён Чу Мин Шан, Ши Зуу Хе нарын хамт Зөвлөлийн засагт нийгэм жцрамт Бүгд Найрамдах Холбоот Улсаас Монгол Ард Улсад суугаа онц бүрэн эрхэт элчин И.А.Ивановатай очиж уулзав. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3103 3-р нүүр. https://www.esan.mn/read/13217 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад явдлын яамны орлогч сайд нөхөр Намсрай, ноён Ли Фа Ян-г хүндэтгэн дайлав Өчигдөр. 10 сарын 19-ний өдөр. Ерөнхий сайд, маршал нөхөр Чойбалсантай уулзсаны дараа тус Монгол Ард Улсын гадаад яамны орлогч сайд нөхөр Намсрай, санал гаргуулах ажлыг ажиглахаар ирсэн Дундад улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Ян-г хүндэтгэн будаалав. Ингэж дайлахад Дундад иргэн улсын талаас ноён Ли Фа Янаас гадна түүнийг дагалдан яваа ноён Чу Мин Шан, Ши Зуу Хе нарын зэрэг хүмүүс ба мөн Монгол улсын талаас Улаанбаатар хотын захиргааны дарга нөхөр Багаа, гадаад яамны дорнод хэлтэсийн дарга нөхөр Сэрээтэр нар байлцав. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3103 3-р нүүр. https://www.esan.mn/read/13217 Санал хураах явдлыг ажиглахаар ирсэн Хятадын засгийн газрын төлөөлөгч Улаанбаатарт байгаа нь Монгол Ард Улсын тусгаар тогтнолын тухай ард түмний санал гаргах явдлыг ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын төлөөлөгч Ли Фа Ян, 10 сарын 20-ны өглөө Улаанбаатар хотын гуравдугаар , наймдугаар хорооны хэдэн хорины ардуудын саналаа өгч буй хоёр газар очиж очив. Уг байдалтай танилцсаны дараа ноён Ли Фа Янаас тодорхой танилцуулж өгсний учир хорооны комиссын дарга нарт талархлыг хүргэснээс гадна, санал хураах явдалд комисс сайнаар ажилласан ба ардуудын их баяр өрнөлтэй байгааг тэмдэглэж хэлэв.


Дундад иргэн улсын төлөөлөгчийг дагалдаж яваа Хэ Жи Чүн тэргүүтэй зургаан ноёд, Төв аймгийн Лүн суманд очиж , ардын саналыг өгч буй байдлыг үзэв. Мөн сумын төв дээр ардын морь уралдаж наадахад байлцжээ. Үдэш төлөөлөгч Ли Фа Ян ба дагалдагсад бүгдээр улсын циркэд очиж үзэв. 10 сарын 21-ний өдөр Хятадын төлөөлөгч түүхийн музей, шашны музейг үзэв. Үдэш, улсын төв театрт Шарайголын гурван хаан хэмээх жүжгийг үзжээ. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3105 2-р нүүр. https://www.esan.mn/read/13219 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд , бүгд гадаад яамны сайд, Маршал Чойбалсан, ноён Ли Фэ Занг зочлов Энэ оны 10 сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд маршал Чойбалсан , тус улсад ард олны саналыг хураахад ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Ян-г зочлон будаалав. Будаалга дээр ноён Ли Фа Ян бараа бологсдын хамтаар , Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд, Зөвлөлт Холбоот Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа онц бүрэн эрх элчин И.А.Иванова, СССР-ээс Монгол Ард Улсад суугаа элчин сайдын яамны дипломат ажилтан, Зөвлөлт Монгол хоёр улсын командлалынхан, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын зүтгэлтэн байлцав. Будаалга элэгсэг найртай байдлаар өнгөрөв. Будаалгын үрээр зочдод Монгол Ард Улсын урлагийн ажилтан концерт сонирхуулав. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3107 1-р нүүр. https://www.esan.mn/read/13221


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд, Маршал Чойбалсангаас Дундад иргэн улсын төвийн сонины сурвалжлагч ноён Лөү Зангийн асуултад өгсөн хариулт Асуулт : Тус гадаад Монголыг тусгаар тогтносны дараа та ямар хэлбэр маягийн улс болгон зохион байгуулах гэж байна? Хариулт: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн хэлбэрийг Монголын ард түмнээс 1921 онд байлдан олж тогтоосон юм. Ийнхүү Монголын ард түмний байлдан олсон зүйлүүдийг 1940 онд тус улсын их хурлаар баталсан үндсэн хуулиар бататгасан болмуй. Энэ хэлбэрт ямар нэгэн өөрчлөлт оруулах зүйл үгүй болно. Асуулт: Миний бие гадаад монголд ирэхийн өмнө таны хувьсгал, мал аж ахуйн орныг нийгэм журмын орон болгон өөрчлөх хэмээж байна гэж сонссон. Энэ нь нийгмийн хөгжлийн хуулиар авч үзэхэд ер нь биелэгдэж болох уу? Хариулт: Нийгэм журамд шилжин орох зорилго болбол тус улсын ойрын зорилго болж тавигдаагүй байна. Энэ нь цаашид нийтэд ба тухайлбаас манай улсад бүрэн нөхцөлтэй бөгөөд нийгмийн хөгжлийн хуульд огтхон ч харшлахгүй юм. Асуулт: Таны удирдлагын дөр шинэ гадаад монгол улсыг зохион байгуулахад ямар зүйлийн бэрхшээл тохиолдож байна. Энэ бэрхшээлийг чухам ямар аргаар ялан давах вэ? Хариулт: Монголын ард түмэн, өөрийн төрийн тусгаар тогтнолыг байлдан олж авснаас хойш ямар ч бэрхшээлийг үзсэнгүй. БҮгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнон буй үед улс ардын аж ахуй нэлээд дээшилж, нийгмийн баялаг нэмэгдэн, ард нийтийн аж амьдрал ба үндэсний соёл боловсрол хэлбэршгүйгээр урагч хөгжиж байна. Эл хөгжилтийн зам дээр тохиолдож байсан бэрхшээлүүдийг Монголын ард түмэн нэртэй сайнаар туулан давж ирсэн ба мөн цаашид тохиолдох бэрхшээлүүдийг дээрхийн нэг адил амжилттайгаар туулан давах нь ямар ч эргэлзээгүй хэрэг юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд, маршал Чойбалсан 1945 оны 10 сарын 23-нд Эх сурвалж: Үнэн сонин.


1945/3108 2-р нүүр. https://www.esan.mn/read/13222 Санал хураах ажлыг ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч Ли Фэ Зан, дагалдагчдын хамт нутагтаа буцав. 10 сарын 24-нд ноён Ли Фа Ян дагалдагчдын хамт Хятдад буцав. Ноён Ли Фа Ян-г мал аж ахуйн яамны сайд , санал хураах ажлыг эрхлэх комиссын орлогч дарга Сүрэнжав, гадаад яамны орлогч сайд Намсрай, дотоод яамны сайд Шагдаржав, Улаанбаатар хотын захиргааны дарга Багаа, Зөвлөлт Холбоот Улсаас Монгол Ард Улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд Иванова тэргүүтэй Зөвлөлтийн элчин сайдын яамны хариуцлагатай ажилтан нар үдэж мордуулав. Нисэх онгоцны буудлыг Монгол Хятадын далбаагаар чимэглэсэн байв. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3108 2-р нүүр https://www.esan.mn/read/13222 Ноён Ли Фа Янтай ярьсан нь Монгол Ард Улсын тусгаар тогтнолын тухай саналыг хураах ажлыг ажиглахаар ирсэн Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Ян-г монголоос мордохын өмнө “ Үнэн” сонины эрхлэгч Дамдинсүрэн уулзаж ярилцав. Монголын түмэн ард тусгаар тогтнолын тухай саналаа гаргах ажил нэгэнтээ өнгөрсөн үүнд энэ тухай юу санаж байгаагаа хэлж өгмү хэмээсэнд ноён Ли Фа Ян-ы хэлсэн нь : “Энэ хэргийн тухай би гадаад монголын эрх баригчид лугаа адилхан баяртай байгаа. Энэ удаа гадаад монгол ард иргэнийхээ саналыг аваад хууль ёсны тусгаар тогтнолыг олох явдал бол Дундад улсын төрийн бодлого лугаа яг нийлэлцэв. Учир нь Дундад улсыг удирдаж буй Дундад иргэн улсын Го Мин Дан намын тавьж буй ардын гурван зүйлтийн доторх угсаатны зорилт болбоос даруй гадаадад улс гэрийн тусгаар тогтнохыг эрхэмлэх ба дорнодод олон угсаатанд эрх чөлөөт тэгш байдлыг олгохыг бодмуй. Гагцхүү сүүлийн 50 жилээс нааш Дундад улс өөрөө Японы эзэрхэг түрэмгий нарын дарлалыг амсаж Японы цэргийн эрхтэн нь санаатайгаар Дундад улсын эрх чөлөөг хорлохыг бодож угсаатны найртай сэтгэлийг завсардуулж Дундад иргэн улсын засгийн газрыг дээр дурдсан эрхэмсэг санаагаа илрүүлэхэд туйлын бэрхтэй болгов. Өнөөдөр болоход Дунд улс, түүний холбоо бүхий улсууд лугаа хамтын хүчээр Японы эзэрхэг түрэмгийг цохин сарниулж улс гэрийн эрх мэдэл, тусгаар тогтнолоо олов. Дундад улсын засгийн газар, Сиван Жүн Сиян Сиян Швегийн их бодлогыг бүрэн биелүүлэхийн тулд үүнээс хойшийн төрийн бодлогын гол нь улсын дотор байх олон угсаатанд эрх чөлөөг олгох явдал лав мөн болох нь сэжиглэлгүй болой” хэмээгээд Японоос Дундад иргэн улсыг халдаж сүйтгэсэн явдал ба Японыг эсэргүүцсэн байлдааны тусгай хэлээд , Дундад иргэн улсын засгийн газар, өөрийн улсын доторх цэргийн хэргийг нэгтгэх үйлд чармайж өөрөө чөлөөгүй байсан тул гадаад монголын газар шороог хамгаалж чадсангүй. Харин гадаад монголын ард иргэн нэг санаа ниймийн хүчээр газар шороогоо бүрэн хамгаалж чадсаныг тэмдэглэж хэлэв. Ноён Ли Фа Ян цаашид ярьсан нь: “Одоо фасист эсэргүүцэх байлдаан нэгэнт яруу алдартайгаар ялж дийлэв. Олон улсын хоорондын аливаа харшилдах байдал аяндаа улам улмаар арилж олон улсын хоорондын нэгдэж ажиллах нь хүчтэй болж ертөнцийн энх төрийн байдал батжиж чадав. Тиймийн тул энэ


удаа Дундад ба Орос улсын хооронд сайхан нөхөрлөх гэрээг тогтоосонд Дундад иргэн улс дуртай мөн завшаанаар гадаад монголын энэ өдөр харшилдах маягийг эвлэрүүлэн сайжруулж түүнийг хууль ёсоор тусгаар тогтнож өөртөө эрхтэй болгож, түүнийг хөгжихөд тусалснаар би өнөөдөр гадаад монголын саналаа гаргасан дүнг нэгэнтээ олж мэдэв. Гадаад монголын ард түмэн лав нийтээр тусгаар тогтнолоо хамгаалж үүнээс хойш гадаад монгол хууль ёсоор тусгаар тогтнолыг олох нь лавтай болоод зөвхөн хугацааг тогтоох нь үлдэв. Гадаад монголын төлөөлөгч Чойнзонд очиж саналаа гаргасан дүнг тодорхойлон хэлсний дараа Дундад иргэн улсын засгийн газар тогтносон хууль журмаар гүйцэтгэсний дараа гадаад монголын тусгаар тогтнолыг лав зөвшөөрч хүлээнэ. Чингээд гадаад монголын ардын хууль ёсны байдал, чухам үнэн байдал хоёулаа харилцан мөргөцүүлж байсан нь арилмуй. Би ийм учраас үнэнээр баярлаж байна” гэв. Монголд ирээд хэдэн хоног болж нэлээд газрыг үзсэн тухай саналыг лавласанд Ноён Ли Фа Ян-ы хэлсэн нь: “Би анх удаа Улаанбатарт ирээд өдий дараалан хот орны байдлыг үзэж байв.Улаанбаатар хотоор хэвлэл сүүлийн хориод жилийн дотор нэгэнт илэрхийгээр дэвшилттэй болж бас ойрын үед хот балгасыг суурьтай болж сайжирчээ. Би өөрийн дагалдагчдын хамтаар музей, олон сургууль, сонин хэвлэлийн газар, жүжгийн хүрээлэн зэргийг үзэв. Цөм сайн сайхан санагдав. Улаанбаатарын шинэ маягийн байшингууд, өдөр мэт гялалзан байх цахилгаан гэрэл нь цөм одоогийн гадаад монголын эрх баригчдын чармайлт ба гадаад монголын олон зүйлийн барилга байгуулалтын дэвшилт хийгээд монголын эрх баригчдын үүрэг тушаалаа гүйцэтгэсний тодорхой баримт гэж хэлж болно” гэв. Эх сурвалж: Үнэн сонин. 1945/3110 3-р нүүр https://www.esan.mn/read/13224 “Шанхайн-Манжаар явсны замын тэмдэглэл” Н.Митрофанов Би, өглөө эрт гурван дугуйтай унадаг дугуйгаар хөдлөв. Шанхайн дээр одон мичид гялалзаж, хавирган сар үзэгдэнэ. Үүрийн бүдэг туяа, энэ “Дорно зүгийн Парижэ” болсон хотын харанхуй хороонуудад тусаж, том том барилгууды нь хөх ягаан өнгөөр будсан мэт үзэгдэнэ. Шанхайн цахилгаан станц, үдшийн 10 цагт цахилгаан гаргахыг зогсох тул хаана ч гэрэлгүй байна. Гэвч хот аль хэдийнэ сэрээд, үүрийн бүрэнхийд хөдлөж эхлэв. Хүн зөөдөг ринша/хүн хөлөлсөн тэрэг/ бүртэлзэн өнгөрнө. Цагаан хантаазтай ажилчид “Кальти Дэйри” гэдэг японы булааж авсан, Англи пүүсний сүүг тээж явна. Ер нь Шанхайн хамаг эдийн засаг нь японы гарт байж байна. Хэвлэлд, японы цэргийн штабд “эдийн засгийн


хэлтэс” байдаг гэж удаа дараа мэдээлэв. Энэ хэлтэс бол, дайныг ашиг орлогтой зүйл болгох ажлыг хийдэг юм. Японы арми ба усан цэрэг бол зөвхөн байлдхаар барахгүй, бас эзэлсэн орондоо үйлдвэр, худалдааг “зохион байгуулж” дайнаар ашиг олох хэрэгтэй гэнэ. Жишээ нь, телефон хэрэглэгчдээс татвар нэхэмжлэх бичиг дээр “японы эзэн хааны армийн харьяа Шанхай дахь телефоны хоршоолол” гэж бичээстэй байдаг. Японы арми нь зөвхөн Шанхай орчимын партизан ба хяталын 4 дүгээр армитай байлдах төдийгөөр зогсдоггүй. Харин Шанхайн ус дамжуулах хоолойг усаар хангадаг. “Шанхайн гасын хоршоолол” гэдгээр дамжуулан хотынхныг гасаар хангадаг, цахилгаан гэрлийн хөлсийг авдаг. Английн барааны газраас авсан ёотонгоо Шанхайн гудамжинд панзчингаар дамжуулан нэг фүнтийг 1200-1400 хятад янчаанаар зардаг байна. Японы армийн “эдийн засгийн хэлтсүүд” нь Шанхайг тойрсон хоёр давхар хулсан хашаа барьж, хаалган дээр хотод оруулж худалдаалах юмаас гааль сүй авч байна. Япон цэргийн захиргаа нь хятадын нуур, мөрнөөс барьсан загасны фүнт тутмаас татвар татах юм. Япончууд, хятадад ормогц санхүүг гартаа авчээ. Төв хятадад Ван Цин вейн засгийн бэлтгэл ба алтны төв банк гэдэг, хуучин хятад янчааныг худалдан авч, хятадын алс нутагт, наймаа хийх санаатай Цунцины хоёр янчаантай нэг янчаан нь тэнуэх банкийн тэмдэгтүүдийг гаргав. Хятадууд, шинэ мөнгийг үг дуугүй хүлээн аваад түүгээр даруй японы барааг худалдаж авах болов. Ингэхлээр япон банкууд, өөрийнхөө мөнгөөр дүүрч харин хятадуудын гарт бэлэн байгаа бараа товар оров. Үүгээр үзвэл, японы штабын эдийн засгийн хэлтсүүдтэй, тухайн байдлыг сайн мэдэж, учрыг олж чаддаг, хятадын хуучин пүүснүүд чадамгай тэмцэж байгаа нь илэрхий. Шанхайд юмны үнэ маш өндөр юм. Шуудай доторго/цагаан будаа/ цайнаас урьд 6-10 янчаан байсан бол, одоо 70000-д хүрчээ. Энэ мэтчилэн бусад товарын үнэ ахьсан байна. Жишээ нь, 16-18 янчаан байсан тониа чулуун нүүрс одоо 700,000 янчаан болжээ. Бэлтгэл баялгийн төв банкийн тэмдэгт цааснуудыг хятадууд тэвэр тэврээр нь тэргэнд ачиж явах юм. Ингэхэд япончууд арга ядаад мөнгийг улам ихээр хэвлэсээр байна. Ер нь хачин юм болж байна. Хятад үхэгчдийн хойноос банкийн тэмдэгт цаас шатаах ёстой байдаг. Ингэж түлдэг цаасан мөнгө нь одоо бэлтгэл баялгийн төв банкийн гаргадаг мөнгөөс үнэтэй болжээ. Бас нэг хачин юм. Нэг зальтай панзчин бэлтгэл баялгийн төв банкны салбарт нэг сая хятад янчааны цаас мөнгийг өгч бутархай болгон задлуулж ачааны машинаар зөөж аваачаад жингээр жигнэн зарж, мөн банкны 2 сая янчааны цаас мөнгө болгосон гэнэ. Энэ төв банкийн ажиллагаа үүгээр ч төгссөнгүй. Уул банк мөнгөө гаргахдаа японы дайны үеийн иены нэгийг хятадын 5 янчаан хагастай тэнцүүлхээр бодож гаргасан тул, шанхайн мөнгөний ханш буурмагц мөн иены үнэ буурах болов. Япончууд эзэлсэн нутагт хэргэлхээр гаргасан, тэр дайны үеийн иеныг зээлд гаргахаа болив. Үүгээр ч барахгүй, энэ бэлтгэл баялгийн төв банкийн мөнгө японыг эсэргүүцэх ухуулгын зэвсэг болж байна. Зарим мөнгөний дэвсгэр дээр Сүн вангийн хүүрийн зургийн хажууд жижгээр “их хятад энд ирнэ” гэж бичээстэй байх юм. Гурван дугуйтай тэргээ Сучжоугийн сувгийн бөгтөр гүүр дээгүүр түлхэж гаргав. Үүрийн мананд япон пүүс дэлгүүрүүд үзэгдэнэ. Японы худалдааны түрэмгийлэх бодлогоор төрсөн энэ дэлгүүрүүдийн ажил төдий л гайхуулмаар биш байна. Эдгээрийн дотроос зарим пүүс, хүний юмаар туйлсны ачаар баяжиж байна. Гэвч японы худалдаа бол эзлэгдсэн хятад нутагт хүртэл энэ удаа дайнд жил ирэх тусам доройтож байна... Манжийг дайран гарсан нь Үүнээс урьд, Дайренд хятадууд дүүрээд, япончууд зөвхөн “яс мод” нь болж байсан худалдааны хот болж байсан бол одоо хятадууд алга болж ганцхан “яс мод” нь үлджээ. Хуучин, энэ гэрэлтэй гудамжаар явах эрхгүй хүн шахцалдан дэлгүүр пүүс бараа, идэш ууш, жимсээр дүүрэн байсан бол одоо ганцхан Зөвлөлтийн элчин төлөөлөгчийн газрын үүдэнд японд тусгайлан сануулж байх гэж өлгөсөн дэнлүү асаж байна. Бид, зочдын газар өнжөөд маргааш нь “Аиева Иоко” гэдэг их дэлгүүрт орвол хов хоосон байна. Энд ганц ханцын товч, савангийн сав, далайн хөөсийг картгүй авч болдог байна. Бид морин тэрэг хөлсөлж аваад явав. Энэ бол бас л хуучин оросын нөлөөний үлдэгдэл юм. Тэр байтугай тэргэн дээр Одессын тэрэгний пүүсний тэмдэг хэвээр байна. Тэрэгний хүнээс яагаад хятадууд байхгүй байгаа юм? гэж асуувал тэр өвгөн ийш тийшээ хараад: Цөм дүрэвсэн, энд хийх юмгүй, идэх юмгүй... аяа, тон муу байна гэж шивнэв. Галт тэрэг, шинэ буудлаас хөдлөх тул яаравчлах хэрэгтэй болов. Энэ шинэ ба хуучин буудлын хооронд зам дээр хятад зоосны дүрстэй хөшөө байсан. Энэ хөшөө бол, япончууд Дайрен хотыг сохор зоосны үнээр эзлэж авсан гэдгийн тэмдэг юм гэж надад хүн ярьж өгсөн юмсан. Одоо тэр хөшөө бүтэн үлдсэн эсэхийг бүү мэд. Маш их буудлын газар одоогоос илүү олон хүмүүсэд зориулсан бололтой. Ачаа хадгалах зассууд цөм хоосон. Буудал дотор маш бохир. Цонх, хаалга дээр бичээстэй байсан англи нэрсүүдийг хөх будгаар балласан байна. Үүний урьд, соёл гэрээрлийн чухал зүйл болсон боловсон хүн бүр мэдэх хэрэгтэй гэгдэж байсан англи хэлийг одоо япончууд мартах гэж хүчлэн оролдож байна. Төмөр замын захиргаа биднийг хоёрдугаар кэргийн вагоны нэгэн хагасад суулгав. Вагонд хуучин шиг тавтай бус, хоолны газар байгаа боловч идэх юм тэнд байдаггүй. Дайренаас бид, СССР-ийн элчний газраас хоёр хоёр


фүнт хар талх авч гарсан нь сайн болжээ. Хойт зүг чиглан явав. Вагоны өргөн цонхоор түүхт газрууд өнгөрнө. Циндао станц ба Циндаогийн хүзүүвч үзэгдэнэ. Энэ хүзүүвчинд японы цэрэг оросын Дальчний ба Порт-Артурын ар талд анх буусан юм. цонхоор ярсхийн өнгөрөх Даншигзо, Ляоян, Вафаигоу зэрэг бол 1904-1905 онуудын явдлыг санаанд сэрүүлнэ. Бас тэр цагийн японы дурсгалын хөшөө ба орос цэргийн хүүрийн газрууд үзэгдэнэ. Манай вагоны нөгөөдөх хагасад нь голдуу япон цэргийн хүн ба бас “эдийн засгийн үүсгэлийн ажлыг” явуулдаг цэрэг маягийн хувцастай японууд явав. Эд нар манай зууны дөрөвдөх арван жилийн дундуур өөрсдийн “газар нутгийг эзэмших” эрхийг түгиглэн хятадад бөрөө товар сэм нэвтрүүлдэг ба хятадыг мөнгийг Манжуур даяар Умарт ба Төв Хятадад панзалж байв. Одоо Тяньцзин дахь японы мэдлийн газарт бэлтгэдэг хордуулах зүйлсийг өдий төдийгөөр зөөж явна. Бид шөнөдөө Мукденийг дайрч, Чан Чун буюу Манж Гогийн “шинэ нийслэл” гэдэгэ Шинь Жинг өнгөрөөд Хятадын Дорнод төмөр замд гарав. Цонхоор орос маягийн станцын барилганууд үзэгдэнэ. Ийм барилганууд Порт-Артур хүртэл үргэлжилнэ. Хятадын Дорнод Төмөр Замын өмнөд хэсэгт нь орос хүмүүс байхгүй, түүнчлэн орос нэр бичиг ч байхгүй юмаа. Энэ зам, урьд олон улсын чанартай гэж японыхан их л ярьдаг байсан нь одоо “Өрнө Дорныг холбох зам” биш болжээ. Зөвхөн Манжуурын төмөр замд хүрэх Умард Хятад, Манжуур, Японы дотоодын зам болжээ. Өглөөний 10 цагийн орчим бид Харбинд ирэв. Бохироос бохир буудлын газраас гарвал буудлын өмнөх талбай дээр Манж Гогийн хааш яаш барьсан хөшөө байна. Энэ хаврын нэгэн адар тон азгүй өдөр байжээ. Сар бүрийн 13-ны өдөр Харбинд Халхын голд байлдаж алагдсан япон цэргүүдийн хүүрийн үнсийг Баруун замаас ирүүлдэг юм банйа. Энэ өдөр Харбинд бүх театр, клуб, хоолны гуанз хаалттай байх юм. Энэ соёлыг одоо 6 жил турш сар бүр хийдэг гэнэ. Авчирсан үнсийг автобусанд ачиж хот дундуур явуулж байгаад дараа нь Токио дахь ясукуни гэдэг “хутагтны сүм”д аваачиж оршуулдаг гэнэ. Хотоор хэсэж явтал “И.Я.Чурин ба хоршоо нөхөд” гэдэг их дэлгүүрийг үзэв. Энэ оросын Чурин одоо байдаггүй, дэлгүүрийг японы штабын эдийн засгийн хэлтсүүдийн нэг нь эзэмшдэг байна. Энэ дэлгүүрийн хамгийн сүүлийн эзэн Касьянов гэгчийн япончууд шоронд хэдэн сархийж байгаад олон сая мөгөний үнэтэй хөрөнгий нь 300000 иенээр хүчлэн худалдаж авсан гэнэ. Маргааш өглөө нь галт тэргэнд сууж баруун тийш явав. галт тэрэгний буудлууд дээр идэх уух юм байдаггүй. Вагонуудад япон цэрэг, дарга, япон хүүхнүүд бам манжуурийн арми гэдгийн хувцастай хэдэн сэжиглэлтэй хүмүүс сууж явна. Цицикэр, Сарту зэрэг цаашдын станцуудын дэргэдүүр өнгөрхөд вагоны ажилчид цонхны хөшгийг татаж ямар нэгэн юмыг нуухыг оролдож байгаа юм шиг. Гэвч дэмий бололтой. Биднийг үзсээр байтал хааяагүй үгүй хоосон дэлгэрч хотын хүмүүс цөөрөөд төмөр замын шугамуудыг ховх татан авч байгаа зэрэг цөм илэрхий тул хичнээн нуувч талаар юм. Үе үе газар хөдлөхөөс айж барилгаа тохируулж байгуулдаг. Мандах нарны орны тогтворгүй барилгуудтай японы эзлэн түрэмгийлэх журам нь адилхан юм шиг байна. “Новое зремя” гэдэг сэтгүүлээс орчуулав Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.07.20 №165/3028/ 3-4-р нүүрт “Ланьджоу хотод” М.Дымов Баруун хойд хятадын таван мужийн нэг нь болсон Гань-Су мужийн төв Ланьджоу хот юм. Намайг 1940 онд анх удаа Ланьджоу хотоор очход намхан шавар байшингуудтай, авто машинаар явж үл болох хог шороо ихтэй, тахир мухир нарийхан гудамжтай хятадын мужийн ерийн нэг төв хот байв. Саявтар Ланьджоу хотод очих явдал над дохиолдсон билээ. Энэ завсар тэр хот гадаад талаар онц их өөрчлөгджээ. Төв нь европ янзтай болоод гудамж нь өргөн, мөн явган хүн явах тусгай шил тавьж эхэлжээ. Нутгийн хөх тоосгоор хоёр гурван давхар барилга олныг босгожээ. Цонхон дээрээ үзэсгэлэн тавьсан их дэлгүүртэй болж, мөн олон банк нээгджээ. Ланьджоу хотод төвийн банк, үйлдвэрийн банк, хөдөө аж ахуйн банк, зам тээврийн банк гэх мэт нийтдээ 15-6 тооны банк бий болжээ. Түргэн зуур хархад энэ хот улсын үйлст ихээхэн ач холбогдолтой болсон мэт, үнэн хэрэг дээрээ тийм бус болнон Нутгийн нэг хүн надад Лантджоу хотын гадаад талын энэ өөрчлөлтийг тайлбахлахаар оролдож хэлсэн нь: -Та харж байна уу? Энэ бол манай улсын дотор дайн аяндаа болж, доторх аж төрөх үйлс аяндаа явж байгааг энэ бүгд үзүүлж байгаа хэрэг. Ланьджау хотод ч тэр үйлдвэр огт байхгүй бөгөөд ямар ч түүхий эдийг ашиглан авдаггүй байна. Энэ хот ямар нэг замын чухал уулзуур бус, тэр битий хэл улсын дотор төмөр замаар бусад газартай холбоотой хот ч биш юм. Гэтэл одоо ард түмний бүх хүчин дайсныг цохиход чиглэгдсэн байвал зохих атал, Ланьджоу хотод шинэ гудамж гаргахаар ихээхэн хөрөнгө зарцуулж байна гэжээ. Надтай ярилцсан энэ хүн Ланьджоу хотын шинэчлэл байгуулсны онцлогийг хэлэв. 1941 онд хотын захиргаанаас хотын төвийн бүх барилгын газар өмчийн эздийг хашааныхаа дотор шинэ байшингуудыг төлөвлөгөөний ёсоор тусгаар зохион байгуулалттай барих тухай тушаал гаргажээ. Хэн нэг этгээд тэх хөрөнггүй бол түүнийг уулзвараас хөөн зайлуулж тэр газар ямар нэг албан газрын барилгыг


барих гэжээ. Барилгын эздийн олонхи нь газраа алдахгүй гэж элдэв аргыг хайж мөнгө олоод, шинэ байшин барихаар болжээ. Дараа нь тэр барилгын газрын эзэн хуучин барилгыг зайлуулан шинэ барилгын өмнөх гудамжийг халах үүрэгтэй байжээ. Үүнээс гудамж нь хэд дахин олон болсон байна. Гэвч хот ганц гадна талаасаа засваргүй мэт болжээ. Ланьджоу мянга орчим хүнтэ боловч тэнд усан хоолой бас гүйх шуудуу хоолойгүй ажээ. Ямар ч хашаанд шагайж үзэхэд хотын байдал хуучин хэвээр байгаа нь илэрхий. Хотын зам газрын байдал улам хүнгүй хөндий хоосон болжээ. Урьд өмнийн адил гол гудамжаар явхад шууд гудамжийн шал дээр асгах угаадсыг биедээ асгуулдаг аюул хэвээр байна. Өглөө эрт усчин ус ачсан гантай тэргийг түлхэн голоос хот тийш үргэлжилсэн цуваагаар явцгаана. Мөн түүнчлэн хотын хавийн тосгоны тариачин, хотоос газры нь ганцхан бордоо болдог буртгийг авчирхаар цувж байдаг байна. Нэг дэлгүүрийн худалдаачин саяхан Шанхайгаас авчирсан нэг хэсэг цагийг бидэнд үзүүлэв. Энэ бол тэр хотод дөнгөж сая ирсэн дараа болсон хэрэг. Би нутгийн байдлыг төдий л мэдэхгүй тул энэ худалдаачны эл ярианд ихэд гайхаж байсан билээ. Тэр хүн надад тайлбарлахдаа эзлэгдсэн газар очоод ирэхэд их хялбархан. Японд эзлэгдсэн түүнчлэн чөлөөт хятадын гарт байгаа газрын хил зөвхөн зураг дээр байхаас биш үнэндээ тэр хил нь бага зэрэг мөнгөн хахууль өгвөл давхад тон хялбар гэж билээ. Ланьджоу хотод Шанхайн пүүсний салбар хүртэл байдаг юм байжээ. Ямар ч дэлгүүрээс япон германы барааг худалдан авч болдог байв. Эзлэгдсэн районуудтай шууд холбоотой бөгөөд Японы эзэлсэн газар үлдсэн төрлийнхөө хүнд захьдал бичиж, тэндээс гэр бүлийнхээ хүнийг авчирч хэрэв энд байх дургүй бол японы эзэлсэн газар бүрмөсөн явчхад чөлөөтэй байв. Хүний ярихыг сонсвол дээд тушаалын олонхи хятадын гэр бүлийн хүн, японы эзэлсэн газар орших бөгөөд өөрсдийн төрлийн хүнийг эргэж үзхээр байна байна ирдэг юм гэнэ. Ланьджоу хотод ер дайн болж байгааг мэдсэн шинжгүй байна. Нутгийн хүний ярих нь, япон 1941 онд энэ хотыг агаараас дайран бөмбөгдөж байсан, гэвч хятадын нисэх онгоц тэдэнтэй уулзаж байлдаж байсангүй. Тэд японы гарч ирхээс яг нэг цагийн өмнө, ойрын нисэх буудлаас ар тал тийш нисэж зугтан явчдаг байв. Ийм байдалд япон, ямар ч зовилгүй хотыг атаклаж болох байсан боловч, бөмбөгдөх чанар нь муу байжээ. Дайралтын дараа Ланьджоу хотын сонинууд японы бөмбөгдсөн зардлын тооцоог хэдэн эвдлэгдэж хэмхлэгдсэн шавар байшингуудын сүйтгэлтэй жишээлэн япон Ланьджоу хотыг дайрахдаа хятадаас илүү хохирлыг үзэж байна гэж бичжээ. Япон ч мөн тийм дүн гаргасан бололтой сүүлийн гурван жил японы нисэх онгоц дахин ер үүгээр үзэгдсэнгүй. Хэрэв энэ хотын хүн, дайны тухай бага сага юм мэдэх болж, бага зэрэг амтыг хүртэл хүртсэн байх аваас, хөдөөний ардууд нь дайны тухай бараг юу ч мэдэхгүй байна. Гансу муж, баруун хойт хятадын бусад газраар явж байхдаа миний ярилцсан тариачдын ихэнх нь японтой байлдаж байгаа тухай ер сонсоогүй байв. Үүний учир бол хятадын дотор хэдэн арван жил цэргийн эрхтний дайн, ард ирэгний дайн болон, бусад дайн зогсолгүй үргэлжилснээс энэ нутгийн тариачид одоо чухам ямар дайн болж байгааг үнэхээр мэдэж чадахгүй байв. Хятадын тариачдын амьдрал хэзээд хүнд. Хятад дайтсан дайтаагүй боловч, тэдний хөдөлмөр, амьдрал нь хангаж чадахуйц ер байдаггүй байна. Дайн юмний үнэд ихээхэн нөлөөлж ялангуяа үйлдвэрээс гаргах барааны үнийг онц өндөр болгожээ. Мөн хятадын мөнгөний хангийг эрс бууруулсан байна. Хэрэв 1941 онд америкийн нэгэн доллар хятадын 20 янчаантай тэнцэж байсан бол, одоо 600 янчиантай тэнцэх болжээ. Энгийн нэгэн цамц 1500 янчиан, дунд зэргийн чанарын костиом 30-40 мянга хүрчээ. Гэтэл дунд зэргийн түшмэл сард 2-2,5 мянган янчианыг авна. Ланьджоу хотын дэлгүүрээр дүүрэн байгаа бараа нь өргөн ард түмний авах ямар ч нөхцөлгүй байна. Гэвч лангууныхаа ард ажилгүйгээс залхуурсан махлаг тарган залуу эзэдтэй шинэ дэлгүүрүүд нээгдсээр байна. Хэрэв 60 мянган хятад янчиантай бол, бүх насаар цэрэгт явах ядуу хүнийг худалдан авч өөрийн өмнөөс өгнө. Ард түмний дотор цэргээ ямар нэгэн гаднын зүйл мэт үзэх явдал дэлгэрэнгүй байна. Цэрэгт татхыг зовлон учирсан мэт үзнэ. Хятадын хуучны ардын аман зохиолд “мөнгөтэй хүн биеийн төлөө цэрэг хөлслөн явуулна. Мөнгөгүй хүн, өөрийн цэрэгт явж өлсөж үхнэ”, “сайн төмрөөр хадаас хийдэггүй, сайн хүн цэрэг болдоггүй” гэж байна. Хятадын энгийн цэрэг туйлын муу байдалд оршино. Фронтоос муу байдалд оршино. Фронтоос хэдэн зуун километр зайтай байга Ланьджоу хотод турж үхсэн цэргийн хүүрийг авч явах нь цөөн бус харагдав. Мөн бөөнөөр цэргээс оргох явдал үзэгдэнэ. Офицерууд өвөл цаг шинэ цэргийн таталгын газар цуглуулахдаа, тархаж үгүй болхоос нь болгоомжлон, гадуур хувцсыг авч тусгай далд хадгалдаг байна. Тэгээд өдөрт хоёр удаа ус, мантууны төдий бага хэмжээний хоол өгдөг учир, өөрөөр нэмэлт хоол бас олхоос өөр аргагүй болдог байна. Ямар нэгэн тоогоор цэргийн анги дайрч өнгөрөх гэвэл, тариачин нь урьдаас хамаг юмаа нууж далдалхыг хичээдэг байна. Би Ланьджоуд ийм юм үзэв. Хэдэн хятад тариачин туранхай мориндоо өндөр савтай нүүрсийг ачиж, зах зээл дээр гаргах гэж явхад гэнт гудамжны булангаас хэсэг цэрэг гарч ирээд, тэдэнтэй ноцолдоод дийлж, хөөрхий тариачны уйлах, гаслах, тэнхрүүлхийг гуйхыг хайхрахгүй морь, нүүрсий гнь хуарандаа оруулав. Дэргэд нь байсан офицер, зөвшөөрсөн янзтай инээмсэглэж байв. Ойр хавьд байсан цагдаа үүнд огт ажиггүй байв. Намайг нэгэн тээрмийн дэргэдүүр явж байхад, нэгэн салаа цэрэг тэнд ирээд, офицер нь цэргийг нэгэн эгнээгээр зогсоож, нэг нэгэн шуудай гурил ав гэж команд өгөв. Гэтэл нэгэн цэрэг


бага зэрэг эвгүйрсэн байдал гаргахад, тэр офицер дэргэд нь очиж хэд алгадав. Хятадын цэрэгт алгадах зодох явдал одоо хүртэл дэлгэрсэн хэвээр байна. Энгийн цэргийг ганцхан түүнийг захирсан офицер бус мөн ямар ч хамагаагүй цагдаа дарга нар зодож болдог байлаа. ...Ланьджоугаас 60-аад километр газар Синь Лүн Шань гэдэг газар уулын бэлд навчит модоор бүрхсэн ойн гоё үзэсгэлэнт газар Чингисийн тугийн сүм байжээ. Монголын их байлдан эзлэгч Чингисийн мөн түүний эхнэрийн хэрэгсэлтэй цайр хайрцгийг улаан эдээр бүрхэн тэнд тавьжээ. Дэргэд нь морины гөхлөөр хийсэн монголын эртний туг, хуучны сэлэм өлгөөтэй байна. Бойпороос хүжийн утаа уугиж, сүмийн харанхуйд замхарна. Тахилын хоёр ширээ үзэгдэн хөдлөлгүй сууж байгаа лам нарыг үзвэл, их л сонин хачин санагдана. Энэ сүмийн тойн лам нар Чингисийн угсааны тайж нар гэнэ. Энэ сүмд дан ганц монгол бус, мөн хятад ч мөргөх гэж ирдэг байв. Мөргөлчин энэ сүмд тасралтгүй ирдэг байна. Ланьджоу хотод ирсэн хятадын засгийн газрын гишүүд, мөн Синь Лүн Шань дахь энэ сүмд заавал очдог байна. 1939 он хүртэл Чингисийн энэ сүмийн доторхи юм дотоод монголд байсан билээ. Японы давшиж эхлэхэд хятадын засгийн газар тэр сүмийн доторхи юмыг аюулгүй газар байлгах гэж энд авчирчээ. Нэгэн чөлөөтэй өдөр бид Шар мөрний эргээр зугаалхаар явав. Тэр мөрөн урсгалаа олонт сольж байдаг, түргэн урсгалт мөрөн бөгөөд эргээр олон хүрдийг шигтгэсэн нь түүгээр ус татаж газар усалдаг байв. Мөрний усаар хонин тулмаар хийсэн сал тавьж, дээр нь тарбус жимс ноос ачина. Ийм сал тон тогтвортой хөнгөн сал юм. Жишээлбэл, 10-15 хонины тулмыг хийгээр дүүргэж, хооронд нь холбож нэг сал хийдэг байна. Ачааг зохих газар хүргэсний дараа, салчин нь салаа эвхээд мөрөн дээрээ үүрч буцдаг байжээ. Бид тариачны нэгэн байшингийн дэргэдүүр гарахдаа, буудайн толгойг алган дээрээ цайлган байгаа нэгэн настай эмгэнийг харав. Тэр тариачин эмгэн, биднийг хараад, лав албаны хүн гэж бодсон байдалтай, айн эмээв. Хятадын тариачин, европ хувцастай хүнийг албаны хүн гэж айдаг байна. Тэр эмгэн, биднийг хараад гараараа зангаж, -Би албыг цөмийг төлсөн, над өөр юу ч үгүй энэ будааг хүүхдийн минь хоолонд үлдээсэн юм гэв. Бид түүнээс юу ч авах гэсэнгүй гэж, эмгэнд тайлбарлахыг оролдсон боловч тэр эмгэн, үг сонсолгүй биднийг заавал миний байшинд орж үз гэж шахав. Үзвэл, хятадын дунд зэргийн тариачин гэр байв. Тэдний байшин нь шавар буюу нарийн модон дунд шороо хавчиж хийсэн байдаг юм. Байшингийн дотор нь сандал ширээ байдаггүй учир, хятадууд хөлөө нугалж суудаг юм. Ганцхан баян тариачин сандал ширээ мэт гэрийн хэрэгсэлтэй байдаг байна. Ерөөс хятадын тариачин тон ядуулаг ажээ. Тэдэнд илүү бэлтгэсэн хувцас ер байдаггүй, байгаагаа бүгдийг биедээ өмссөн байдаг байна. Хятадын тариачин өвөл хөвөнтэй хувцас, олсон шаахай өмсөнө. Толгойг ер юугаар ч халхалдаггүй. Хүүхэд өвөл боловч нүцгэн шахуу явж байдаг заншилтай ажээ. Зун 14-5 насны хүүхэд хүртэл нүцгэн явцгаана. Насанд хүрсэн хятад хүн, зун хар буюу хар хөх өнгийн урт дээл өмсөнө. Эрэгтэй эмэгтэй хүн, цөм урт өмд өмсөж, хуцвсандаа нохой бөөс оруулахгүй гэж өмднийхөө шуумгийг чанга ороон боодог байна. Хятадын байдалд европ задгай шуумагтай өмд тохирохгүйг би нохой бөөсөнд бариулж өөрийн биеэр мэдсэн билээ. Ганьсү мужийн хөдөө аж ахуй, хятадын бүх бусад газартай адил мөн жижиг аж ахуй юм. Зарим тариачин ерөөс 4-5 му/нэг му, гектарын16/1-тэй адил/ газартай бөгөөд газраа хамгийн бүдүүлэг аргаар модон анжис хэргэлж их төлөв өөрсдөө анжисыг чирч газрыг хагалдаг байна. Түүнчлэн тариа хураалтад бүдүүлэг арга хэрэглэнэ. Жишээлбэл, буудай, арвайг хадахгүй, нэг нэг ширхэгээр зулгааж авдаг байна. Гэвч, хятадын тариачин хүн, газраа боловсруулхад оруулдаг энэ хөдөлмөрийнхөө зохистой үр дүнг үзүүлдэг байна. Нэгэн газрыг жилд 3 дахин тарина. Гэвч үүнд урт удаан дулаан зун үнэндээ их нөлөөг үзүүлнэ. Ланьджоу хотын хавьд анхдугаарт ногооны зүйл тариад, дараагаар нь буудай буюу арвай, гуравдугаарт байцай буюу тамхи тарьдаг байна. Хятадын тариачны их ажил хийдэг нь илэрхий. Гэвч дахин нэгэн жишээ үзүүлхийг хүснэ. Шар мөрний хөндийд чулууг тариалан их байна. Хавар тийм газрыг хархад тариалсан газар гэж итгэхэд бэрхтэй байдаг. Чулуут тариалан нилээд том хэмжээний хайр чулуугаар бүрхэгдсэн газар байдаг юм. Тариачин газраа хагалхын өмнө тэр хайр чулууг түүж аваад, үрээ сацаж тарьсны дараа, бас дахин хайр чулуу дээрээс нь өрж тавьдаг юм. Учир нь гөнө эрс хүйтэн болход өдрийн халуун наранд халсан чулуу ургац сайтай хөрсийг салхинаас хамгаалж, газар дахь чийгийг хадгалдаг юм гэнэ. Тийм газарт голдуу тарбус амтайхан гуа тарьдаг байна. Хятадын баруун хойд талд ашигладаггүй газар их бий. Тариалангийн яамны мэдээгээр Ган-сү мужид 17 сая гаруй му газар байна. Энэ мужийн захиргаа нь шинэ газар ашиглах асуудлыг хайхардаггүй, анхаарал нь тариалсан газрын тоо хэмжээг бүртгэж, татвар ногдуулах явдалд хандсан байна. Энэ бүртгэлийг их нарийн явуулна. Тариачин, өөрийн хураан авсан тарианы ихээхэн хэсгийг захиргаанд тушаах ёстой ажээ. Цаана нь илүү гарах вм бараг үлддэггүй юм байна. Тариачин, хоол муутай туранхай, зүдүү харагдана. Эдний ерийн хоол гэвэл арвайн гурилаар хийсэн мантуу, агшаасан будаа, ус төдий ажээ. Ланьджоу хотын нэгэн захад хятадын байдлаас гаж буруу дундад эртний үеийн цайз мат, чулуугаар хийсэн өндөр том барилга үзэгддэг юм. Түүнийг хүнд том төмөр сараалжтай зузаан хэрмээр хашжээ. Энэ бол германы миссионер лам нарын байр ажээ. Энэ германы харьяат хүн хятадаас германтай


дайтах дайныг зарлах хүртэл байсантайгаа адил бүрэн чөлөөтэйгөөр хятад улсын дотор ямар ч саадгүй явдаг улс байв. Эзлэгдсэн эзлэгдээгүй газрын хооронд хялбараар холбоо барьж болох учир энэ германы миссионер лам нар ганцхан шашны суртал дэлгэрүүлэх, хүнийг нигүүлсэн үзэх үйлсээр өөрийн ажлыг хязгаарлаагүй нь ямар ч эргэлзэлгээгүй хэрэг. Ланьджоу хотын хүн амын 20 орчим хувь нь лалын шашинтай хятад бөгөөд, хуйхуй хятадууд бяцхан битүү сахал бас шанаандаа хууз сахалтай ажээ. Үүгээр эд нар бусад ихэнх болох буддийн шашинтай хятадаас өөр ажээ. Гэвч хуйхуй болон бусад аль нь боловч хятадын хуучин ёс заншлыг ихэд хадгалсан байна. Жишээлбэл, өвөл зун, хятадууд амралтгүй ажиллах боловч, хоёрдугаар сарын сүүлээр болох шинэ жилийн баярыг хоёр гурван долоо хоног хийж өнгөрүүлнэ. Хэрэв тэр цагаас урьд хоол хүнс, нүүрс болон бусад чухал хэрэглэлийг базааж бэлтгэхгүй бол, тэр шинэ жилийн баярын дундуур юу ч авч чадахгүйд хүрэх юм байна. Захиргааны талаас үүнтэй тэмцэхээр нэгэнт оролдсон боловч, ямар ч үр дүн гарсангүй учир, эцсэд цагаан сарын баярыг албан ёсоор явуулах болсныг зарлажээ. Түшмэд энэ баяраар мөн ажил хийхгүй. Хотын ардууд энэ цаг үесээр кино театр, гуанзаар явж цэнгэн зугаалдаг байна. Тариачин бие биедээ хэсүүчлэн бүхэл өдрөөр ярицгааж суудаг байна. Энэ баяраар цай уухаар зогсохгүй, мөн архи ууж болно. Гэвч хөдөө тосгоноор цагаан сарын үед дуу, танц хөгжим байдаггүй банйа. Заримдаа эмэгтэйчүүдийн уйлах орилох чимээ эргэн тойрон сонсогдох цаг байдаг. Энэ чимээ нь заримдаа их бага болсоор хэдэн өдөр шөнө үргэлжлэх ч бий. Энэ бол хятадууд үхсэн төрлөө дурсаж гашуудан байгаа нь тэр юмаа. 7 дугаар сар, жич шинэ жилээр хятадууд үхсэн төрлийнхөө хүмүүсэд цаасан мөнгө шатааж тахьдаг заншилтай юм байна. Ланьджоу хотод нилээд хэдэн театр бий. Түүнд японтой байлдаж, дайсны тагнуулыг барьж, эх оронч сэтгэлийг үзүүлж байгаа зэрэг одоо үеийн чанартай шийг хааяа гаргадаг байна. Гэвч хятадууд ихэнхдээ хуучин хятад ший дуулах ший-юанзанд очдог байна. Хуучин хятад шийн хөгжим нь бөмбөр, харанга, хэдэн лимбээр хязгаарлагдана. Энэ хөгжмийг сонсож дасаагүй учир, шийг дуустал сонсход чих дөжрөм бэрхтэй байдаг байлаа. Хятадын хуучин театрт тайзын засалт байхгүй. Хэрэв наадагч хүн морь унаж байгааг үзүүлэх ёстой бол, бургаас унаж гарна. Хэрэв наадагч бөхийвөл түүнийг тасалгаанд орж байна гэж бодох хэрэгтэй. Мөн эрэгтэй хүн эмэгтэй хүний оронд наадна. Наадаж байгаа үед уранхай хувцастай ядуу хятад зарц хүүхэд, тайзан дээгүүр явж, жүжигчний дуулхад уух ус өгч сандал тавьж өгөх гэх зэрэг ажил гүйцэтгэж байдаг байна. Хүн, түүнийг жүжигчин бус гэж, огт ажиггүй суудаг юм. Хятадад мөрийтэй наадах цаасан пай даалуу, ма-джан мэт тоглоом их дэлгэрсэн бөгөөд Ланьджоу хотод тоглоомын газар олон байна. Хотын нэгэн талбай дээр нэгэн удаа харсан зүйлээ үзүүлбэл, талбайн дунд их гал дүрэлзэн асаж эргэн тойрон цагдаа нар бүслэж тойрон байгаа олон хүний шуугиан дундуур тоглоомын газраас барьж хураан авсан цаасан пай, даалуу, ма-джан галд шатааж байв. Тэгж шатаахыг “Шинэ Байдал” гэх байгууллагын санаачилгаар үргэлжид гүйцэтгэж байдаг юм байна. Энэ байгууллагын зорилго бол хүн амын хоцрогдсон хэсгийг шинэ соёл боловсролын байдалд оруулах гэнэ. Гэвч түүний ажил явууллагаа туйлын хөнгөн мөчид, “Шинэ Байдал” гэсэн үсгийг тэмдэг болгон хадсан залуу хүмүүс товчоо товчлоогүй задгай яваа энгийн нэгэн хятад хүнд халдан довтолж бүдүүлэг хоцрогдсон байдлаар явав гэж зэмлэж байгаа нь ямагт үзэгдэнэ. Хятадууд өөрсдөө ч энэ байгууллагын ажил явууллагааг бас тоглоомын газрыг дайрдгий нь шоовдорлон үздэг байна. Цаасан пай, даалууг Ланьджоу хотод ямар ч саадгүй, чөлөөтэйгөөр худалдан авч байдаг юм шүү дээ. Хятадын хоцрогдсогн байдлыг арилгаж жинхэнэ ардчилсан түрүүний гүрэн болгоход ямар их хөдөлмөр хэрэгтэй байгааг мэдэх хятад хүнтэй би ярилцсан билээ. Ляндьджоу хот дахь Зөвлөлтийн конслын байгуулсан эх орны их дайны тухай зураг үзэсгэлэнг үзэж бхайгаа нэгэн хятад хүнтэй би нэгэн удаа ярилцсан билээ. Түүний хэлсэн нь: -Танай Улаан Арми ялалтаас ялалтад хүрч байна. Удахгүй танай улс, дайныг дуусгана. Бид 7 жил байлдсан боловч, одоо хүртэл хэзээ японоо ялхыг мэдэхгүй байна. Үүний учир нь, бид хэрхэн яаж байлдахыг одоо хүртэл мэдэхгүй, манай бүх ард түмэн, юуны тул байлдаж байгааг ч мэдээгүйгээс болж байна... гэжээ. /Шарав орчуулав/ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.07.25 №167/3030/ 3-4-р нүүрт Англи, Америк, Хятад гурван улсаас Японд анхааруулсан нь Лондон. 7 дугаар сарын 26/ТАСС/. Подстармаас Рейтер агентлагийн уламжилсан нь, 7 дугаар сарын 26- ны орой Японыг үг дуугүй бууж өгөх буюу улсаа бүрэн сүйдхэд хүрхийг хүсхээ илэрхийл гэж Чернилль, Трумен, Чан-Кай-ши нарын өмнөөс уриалав. Германд тохиолдсон бэрх байдлыг дурьдаж, уг анхаарлын дотор хэлсэн нь “Америк, Британ, Дундад Иргэн гурван улсын баруунэ талаас арми, нисэх хүч, флотоор олон давхар бэхлэгдсэн хуурай зам, далай, агаарын цэргийн хүч, бүрэн цохиход бэлхэн байна. Манай цэргийн хүчин чадлыг бүрэн хөдөлгөвөл, Японы зэвсэгт хүчин бүрэн устаж, Японы нутаг бүрэн сүйрэх болно” гэжээ. Японыг бууж өгвөл зохихыг анхааруулан холбоотноос шаардлага тавьсан, үүнд дайныг дэгдүүлэгчдийг зайлуулж тайван байдлын шинэ журмыг тогтоох хэрэгтэй. Үүнийг эс биелүүлбэл Японы


бүх нутгийг эзэлж, Японы тогтнолын эрхийг гурван том арал дээр нь хязгаарлаж, Японы цэрэг зэвсгийг бүрэн хураагаад, үг хэлэх, санал гаргах, сэтгэхийн эрх чөлөөг сэргээн босгохыг хангана гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.7.31 №172/3035/ 4-р нүүрт Америк, Англи, Дундад улсаас Японд анхааруулсан зүйлийн тухай Японы агентлагийн мэдээ ТОКИО. 7 дугаар сарын 27. /ТАСС/. Домей Цусин гэдэг агентлагийн уламжилсан нь, “Учир мэдэх газрын мэдээнд үзвэл Япон улсын Черчиль, Трумен, Чан-Кай-ши нараас Японыг үг дуугүй бууж өгөхөө зарал гэж уриалсныг Япон улс, ажиг сэжиггүй орхих нь мэдэгдэхүйд хэрэг болов”. Япон улс, “нэгэнт тогтсон бодлого ёсоор эцсий нь” хүртэл байлдах болно гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.7.31 №172/3035/ 4-р нүүрт Дундад улсын гадаад явдлын сайдын тушаалд Ван Ши-цзеийг томилов ЛОНДОН. 7 дугаар сарын 20. /ТАСС. Рейтер агентлагийн Чун-Циний сурвалжлагчийн уламжилсан нь, Дундад улсын засгийн газрын гүйцэтгэх Юайны дарга болсон доктор Сун Цзы-зений оронд мэдээлэх яамны сайд Ван Ши-цзеийг гадаад явдлын яамны сайд болгов. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.08.02 №174/3037/ 4-р нүүрт Дундад улсын засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оров ЛОНДОН. 7 дугаар сарын 31 /ТАСС/. Чунциегээс уламжилсныг үзвэл, өчигдөр тушаалаас огцорсон засгийн газрын 12 гишүүдийн 10 нь хуучны тушаалдаа дахин томилогдсон учир гадаад яамны сайдаас гадна зөвхөн өөрчлөгдсөн нь тариалангийн яамны шинэ сайдыг томилжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.08.03 №175/3038/ 4-р нүүрт СССР-ийн Гадаад явдлын ардын комиссариатад хэвлэлийн хурал болов 8-р сарын 8-ны орой СССР-ийн гадаад явдлын ардын комиссариатад болсон хэвлэлийн хурал дээр гадаад явдлын ардын комиссар В.М.Молотов. 8 дугаар сарын 8-нд СССР-т суугаа Японы элчин сайд, ноён Сатоод өгсөн зөвлөлт засгийн газрын илэрхийлэлтийг зөвлөлтийн ба гадаадлын хэвлэлийн төлөөлөгчдөд танилцуулав. Нөхөр В.М.Молотов, Японы элчинд зөвлөлт засгийн газрын илэрхийлэлтийг өгсний дараа энэ тухай Америкийн холбоот улс, Их Британ, Хятадын элчин сайдуудад мэдэгдсэн гэж хэлэв. Нөхөр В.М.Молотов сэтгүүлч нарын асуултыг хариулав. Английн “Таймс гэдэг сонины сурвалжлагч ноён Паркер, Япончууд зуучлуулах тухай саналыг зөвлөлт засгийн газар хэзээ тавьсныг асуусанд В.М.Молотов энэ оны 7 дугаар сарын дундуур саналыг хүлээн авсан гэж хариулав. В.М.Молотов энэхүү саналын тухай Берлиний хурлын үед ерөнхийлөгч Трумэн, ноён Черчилль, ноён Эттли нарт бүрэн мэдэгдсэнийг хэлэв. “Таймс” гэдэг сэтгүүлийн сурвалжлагч ноён Томпсон, Японы зуучлуулах тухай саналыг хэзээ хэнээр дамжуулан өгсөн билээ гэж асуусанд В.М.Молотов, 7 дугаар сарын дундуур Японы элчин сайд ноён Сатогоор дамжуулан ирүүлсэн японы Хуанди хааны тусгай илэрхийлэлтэд зуучлуулах тухай санал байсан гэж хариулав. Америкийн “Ассошийетед пресс”-ийн агентлагийн сурвалжлагч ноён Гильмор, шөнө дундаас эхлэн СССР, Япон хоёрыг байлдаж байгаа гэж үзэж болохуу гэж асуусанд В.М.Молотов, тийм гэж хариулав. “Юнайтед пресс” агентлагийн сурвалжлагч ноён Хандлер, ноён Сатоог хэзээ хэрхэн буцах тухай асуудлыг тавьсанд В.М.Молотов, японы элчин сайдын буцах явдал, Японд байгаа зөвлөлтийн элчин сайд нутагтаа буцах явдалтай холбогдоно. Үүнд даруй зохих арга хэмжээг авна гэж хариулав. Цаашид ноён Паркерээс Зөвлөлт, Хятад хоёр улсын харилцаанд гэрээг үндэс болгох уу гэж асуусанд, В.М.Молотов, энэ асуудлыг одоо Москвад байгаа Хятадын төлөөлөгчидтэй хамтран хэлэлцэж байна гэв. Тэгээд Хятадтай гэрээ байгуулж гарын үсэг зурна биз гэдэг найдварыг нөхөр Молотов илэрхийлэв. В.М.Молотов, ноён Ван Ши-цзентэй ярилцав 8 дугаар сарын 8-нд СССР-ийн гадаад явдлын ардын комиссар В.М.Молотов Дундад иргэн улсын гадаад яамны сайд ноён Ван Ши-цзетэй яриа хийв. Их Британ, Америкийн холбоот, Хятад улсын элчин сайдуудад В.М.Молотовын илэрхийлсэн нь 8 дугаар сарын 8-нд В.М.Молотов, Их Британы элчин сэр Арчибальд Керр, Америкийн Холбоот улсын элчин ноён В.А.Гарриман, Хятадын элчин ноён Фу Бин-чан нарыг хүлээн авч 8 дугаар сарын 9- нөөс эхлэн Зөвлөлт улс, Японтой байлдхаар Зөвлөлт засгийн шийдсэнийг мэдэгдэв. Зөвлөлт засгийн илэрхийлэлтэд сэтгэл ханасанд элчин сайд нар илэрхийлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.08.10 №181/3046/ 1-р нүүрт


Чун-цин дахь Зөвлөлтийн элчин сайдын яаманд их дайллага болов Чун-Цин, 11 дүгээр сарын8. /ТАСС/. Өчигдөр Октябрийн нийгэм журамт их хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан, Чун-Цин дахь элчин сайдын яамнд их цайллага болж, 3 цаг хэр үргэлжлэв. Тэр цайллагад Хятадын засгийн газрын зүтгэлтэн, хятадын цэргийн командлалын төлөөлөгч, гадаадын дипломатич хүмүүс, эдийн засаг, соёл-гэгээрлийн төлөөлөгч, уран зохиолч, гэгээрлийн ажилтан, жүжигчин, зурагчин, хятадын ба гадаадын сэтгүүлч нарын зэрэг бүгд 2 мянга хир хүн суулцав. Зочдын дотор ноён Чан-Кай-ши, Сун Цзы-Вень, Супь Фо Вен-Хао, Вак-Ши, Фын Юй-Сян, Уй го-чэн, Генерал Чжэнь чэн Мао, Ля-цзы нарын зэрэг хүмүүс байв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.11.13 №258/3121/ 4-р нүүрт Ху Цзун-Нань, Ведемейер нар Чун-Цинд ирэв ЧУН ЦИН. 11 дүгээр сарын 11. /ТАСС/. “Гомингунбао” гэдэг сонин, цэргийн нэгдүгээр бүсийн ерөнхий жанжин генерал Ху Цзун-Нань, 11 дүгээр сарын 8-нд Чун-Цинд ирэв гэж уламжлав. Бас Хятад дахь Америкийн зэвсэгт хүчний ерөнхий жанжин генерал Ведемейер, 11 дүгээр сарын 9-нд Шанхайгаас Чун Цинд ирэв гэж Синь-Минбао гэдэг сонин уламжлав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.11.14 №259/3122/ 4-р нүүрт МОНГОЛ АРД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД, МАРШАЛ ЧОЙБАЛСАНГААС ДУНДАД ИРГЭН УЛСЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД НОЁН ВАН ШИ-ЦЗЕД ИЛГЭЭСЭН НОТ Улаанбаатар хот 1945 оны11 дүгээр сарын 13-ны өдөр Ноён сайдаа! Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Гадаад Хэргийн Арлын Комиссар ноён В.М.Молотовын нэр дээр Танаас 1945 он, 8 дугаар сарын14-ний өдөр ирүүлсэн нот бичигт дурьдсан илэрхийлэлт ёсоор Дундад Иргэн Улсын засгийн газраас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөн хүлээхэд албан ёсны баримт болгож Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945, 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тусгаар тогтнолын тухай тус улсын ард түмний саналыг гаргуулах ажлыг эрхэлсэн төв комиссын тогтоолыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын даалгавараар Танд хүргүүлэх завшаан тохиолдов. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945, 11 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол ба мөн нийт ардын саналыг гаргуулсан ажлын дүнгийн тухай төв комиссын тогтоолыг миний бие Москва хотноо, Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Гадаад Хэргийн Ардын Комиссар ноён В.М.Молотовд нэг шийд хүргүүлэв. Эрхэм ноён сайд Таныг ихэд эрхэмлэн хүндэтгэснийг итгэмжлэх хүлээн авах ажияамуу. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд, Гадаад Яамны Сайд Чойбалсан ЧУН-ЦИН хотод, Дундад Иргэн Улсын Гадаад Яамны сайд ноён ВАН ШИ-ЦЗЕ танаа. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.11.15 №260/3123/ 1-р нүүрт Энэтхэг Хятад дахь байлдаан ЛОНДОН. 11 дүгээр сарын 25. /ТАСС/. Англи, Францын албан ёсны мэдээг Рейтер агентлаг уламжлахдаа, 11 дүгээр сарын 18-ны шөнө Францын “Рашелье” гэдэг шугамт онгоцонд сууж явсан Францын колонийн тэрэг, Сайгоноос зүүн хойш 200 километр газар байгаа Ня-Транг хотын орчим бууж, тэр Ня-Транг хотыг эзлэв. Мөн Сайгоны баруун өмнө 64 мил газар байгаа Чолоны өмнө зүг байлдаж байгаа энэтхэг цэрэг, тэр нутгийн сайн зэвсэглэсэн цэргийн эсэргүүцэлтэй тулгарч байна гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.11.29 №272/3135/ 4-р нүүрт Зөвлөлтийн цэргийг Манж газраас татах асуудлын тухай ЧАНЧУНЬ, 11 дүгээр сарын 28. /ТАСС/. Манай сурвалжлагчийн олж мэдэгдсэн нь, маршал Малиновск, 8 дугаар сарын 14-ний Зөвлөлт Хятад хоёр улсын гэрээ бичгийн ёсоор, Манж газраас Зөвлөлтийн цэргийг татах тухай төлөвлөгөөг Хятадын засгийн газрын төлөөлөгч генерал Сюи Ши-гуйд цагт нь мэдэгдэж гэнэ. Тэр төлөвлөгөө ёсоор бол, Зөвлөлтийн бүх цэргийг Манж газраас 1945 оны 12 дугаар сарын 3-нд татаж гүйцэтгэх ёстой юм гэнэ. Сүүлийн үед маршал Малиновск, генерал Сюи Ши-гуй нарын хэлэлцээ хийхэд Хятадын төлөөлөгчид дундад улсын засгийн газар, зарим газар, Хятадын засгийн бус цэрэг бий учир, цэргээ Манж газар шилжүүлэхэд нилээд бэрхшээл гарч байгааг удаа дараа илэрхийлж байсан билээ. Сонсвол, Хятадын засгийн газар, Манж нутагт одоо байгаа байдлыг бодоод Зөвлөлтийн засгийн газар илэрхийлэхдээ, зөвлөлтийн цэргийг Манж газраас тогтоосон хугацаанд нь татаж гаргавал,


Хятадын засгийн газар, тэр үед энэ цэргээ ч аваачиж чадахгүй, мөн Манж газар иргэний захиргааг ч байгуулж чадахгүй маш бэрхтэй байдалд орно гэжээ. Үүний учраас Зөвлөлтийн засгийн газар Зөвлөлтийн цэргийг Манжаас татаж авахыг түр хойшлуулахыг Хятадын засгийн газрын хүссэн ёсоор зөвшөөрнө гэсэнд, Хятадын засгийн газар түүнийг их л хангалттайгаар хүлээн авсан билээ. Зөвлөлт, Хятад хоёр талаас хэлэлцэж тогтохдоо энэ асуудлын тухай хэлэлцээг Чан чунь хотноо маршил Малиновск, Хятадын засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцэнэ гэж тогтжээ. Манай сурвалжлагч учрыг сайн мэдэх хүнээс сонсвол, хэдийн, аравдугаар сард Чан чуньд хэлэлцээ хийх үеэс Хятадын талаас Хятад нэрийг Дальний, Никоу, Хулудао портод буулгах асуудлыг тавьж байсан байна. Үүнд Зөвлөлтийн командлал учрыг тайлбарлахдаа, Зөвлөлт, Хятад хоёр улсын гэрээ бичгийн ёсоор бол, Дальний порт, бараа тээвэрлэхэд зориулсан болохоос биш, цэргийн буулгаж болохгүй юм. Харин Инкоу, Хулудао портыг Хятадын засгийн газар цэргээ буулгахад хэрэглэж болно гэж тайлбарласан билээ. Хятадын засгийн газар, цаашид Манж газар дахь Зөвлөлтийн командлалын өмнө Хятадын цэргийг Инкоу Хулудао портод буулгах мөн цэргийг Бейпин Мугдены төмөр замаар шилжүүлэхэд тусламж үзүүлэх тухай асуудал тавьсан байна. Ингэж гуйсны хариуд Зөвлөлтийн цэргийн командлал, хариу мэдэгдэхдээ, тухайд нь Хятадын этгээдэд сонсогосон төлөвлөгөөний ёсоор Зөвлөлтийн цэргийг Инкоу Хулудао портоос мөн Мугденгээс өмнө тийш бий районоос нэгэнт татаж гүйцэтгэсэн тул, Манж дахь Зөвлөлтийн командлал тэр районнд уг гуйсан ёсоор тусламж үзүүлэх бололцоогүй байна гэжээ. Энд сонсвол, Хятадын командлал, мөд цэргээ Чуан чунь Мугденд агаараар авчрах санаатай байна гэнэ. Удахгүй Чан чуний нисэх онгоцны буудалд онгоцыг хүлээн авах, Хятад нисэх онгоцныхон, Хятад цэргийг тээх нисэх онгоцыг тосож авах гэж хүрч ирэх юм гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.12.05 №277/3140/ 3-р нүүрт Энэтхэг Хятад дахь байлдаан ДЕЛИ, 12 дугаар сарын 16. ТАСС. Делийн радио уламжлахдаа, Энэтхэг Хятадад Делигаас хойш 60 километр газар Францын цэрэг, нутгийн ард Аниамын отрядтай ширүүн тулалдаж байна. Францын командлалын гуйсан ёсоор тэр районд Английн “Спитфайр” гэдэг нисэх онгоц 3-ыг явуулж, тэнд хуралдсан Аниам нарыг сүрхий бөмөбөгджээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.12.22 №292/3155/ 3-р нүүрт Зөвлөлт холбоот улс, Дундад иргэн улс, харилцан найрамдах гэрээ бичгүүдийг батлан солилцов СССР-ээс Дундад улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайд А.И.Петров, Дундад Иргэн Улсын Гадаад Яамны сайд Ван Ший Зие нар Москва хотод энэ 1945 оны 8 дугаар сарын 14-нд гарын үсэг зурж байгуулсан, Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын харилцан найрамдаж холбоо байгуулах тухайн гэрээ бичиг, жич СССР, Дундад улс, Хятадын Чаньчуний төмөр зам, Портартур, Дальний хоёр портын тухай хэлэлцээрийг Зөвлөлтийн Засагт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчид, мөн Дундад Иргэн Улсын үндэсний засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 24-нд баталсныг 1945 оны 12 дугаар сарын 5- ны өдөр Чунь чинд харилцан солилцов. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1945.12.13 №284/3147/ 3-р нүүрт ҮНЭН сонин. 1946 он БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ДУНДАД УЛС ОРХООР МОРДОВ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын төлөөлөгч, ерөнхий сайдын орлогч сайд нөхөр Сүрэнжав Дундад Улс орхоор, энэ 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын нисэн онгоцны төв буудлаас нисэв. Нөхөр Сүрэнжавыг Дундад Улс орхоор мордоход нь, Гадаад Яамны орлогч сайд нөхөр Дордог, Гадаад Яамны сайдын туслагч нөхөр Норовсамбуу, Засгийн газрын Тусгай хэргийн гүйцэтгэгч бөгөөд төвийн “Үнэн” сонины сурвалжлагч нөхөр Цэдэв, Гадаад Яамны референт нөхөр Ням нарын зэрэг хүн дагалдан явалцав. Нөхөр Сүрэнжав нарыг Ерөнхий Сайдын орлогч сайд нөхөр Дамжав, Мажиг, Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Ширэндэв, Дамба, СССР-ээс тус Монгол Улсад суугаа элчин нөхөр Ианов нар нисэх онгоцны төв буудал дээрээс үдэж мордуулав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.07 №31/3194/ 1-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Дндад Улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтов ЧУНЦИН. 2 дугаар сарын 16. Дундад улсын гадаад явдлын яамны сайд Ван Ши-цзе, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөөлөгч бөгөөд ерөнхий сайдын орлогч Сүрэнжав нар, Дундад Улс, Бүгд


Найрамдах Монгол Ард Улсын хооронд дипломат харилцаа тотоох тухай нот бичгийг 2 дугаар сарын 13- нд харилцан солилцов. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.19 №41/3204/ 1-р нүүрт Чунцинд олон нийтийн цуглааныг дарав ЧУНЦИН. 2 дугаар сарын 10, /ТАСС/. Өнөөдөр тус хотын төв талбайнуудын нэг дээр ажилчны эвлэлүүдийн холбоо, ардчилсан байгуулалтын Лигийн зэрэг олон нийтийн байгууллагаас улс төрийн зөвлөгөөний зөвлөлийн ажил амжилттай гүйцэлдсэнийг тэмдэглэж, олон нийтийн цуглааныг хийжээ. Тэр цуглаанд 10 мянга гаруй хүн цугласан байв. Гэтэл мөн цуглааны зохион байгуулагч нарыг цус гаргаж шийтгэх зэрэг явдал болжээ. Ингэж дарах явдлыг тусгай албаны тагнуул төлөөлөгч нарын, урьдаас бэлтгэсэн төлөвлөгөөгөөр хийсэн байна. Тэр тусгай албаны тагнуул төлөөлөгч нар цуглааны удирдлагыг гартаа авахыг оролдоод, түүнийг бүтэлгүй болход нь цуглааны дарга, зохион байгуулагч, оролцогч нарыг жанчсан байна. Цагдаа нар ийм байдалд үл хүрүүлэх ямар ч арга хэмжээ авсангүй. Цуглааныг ингэж дарсны эцэст, толгой нь хүнд шархадсан, цуглааны дарга Ли Гунбо ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн том капиталист Чжан Най-чжи, зөвлөгөөний зөвлөлийн гишүүн Го Мо-жо, ардчилсан сэтгүүлийг гаргагч Ши Фу-лян, бас цуглаанд оролцсон ажилчны холбооны зарим гишүүний зэрэг найман шархтанг сувиллын газарт явуулжээ. Улс төрийн зөвөлгөөний зөвлөлийн төлөөлөгч нараас Чан Кай Шийд явуулсан эсэргүүцлийн бичиг ЛОНДОН. 2 дугаар сарын 11. /ТАСС/. Рейтер агентлагийн уламжилсныг үзвэл, улс төрийн бүх намыг төлөөлж хуралдсан улс төрийн зөвлөгөөний зөвлөлийн 15 гишүүн 3 цаг гаруй хуралдаад, улс төрийн зөвлөгөөний зөвлөлийн хуралдааны амжилтыг тэмдэглэхээр 2 дугаар сарын 9-нд болсон олон нийтийн цуглааныг хөөн тараасныг эсэргүүцэн, генералиссим Чан Кай-шийд эсэргүүцлийн бичиг явуулах шийдвэрийг гаргав. Мөн төлөөлөгч нарын тэр бичигт жандарм нар эмх журмыг сэргээн босгох ямар ч оролдлого хийсэнгүй гэж тэмдэглэсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.19 №41/3204/ 4-р нүүрт БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ БӨГӨӨД ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ СҮРЭНЖАВ, ДУНДАД ИРГЭН УЛСЫН ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД ВАН ШИ-ЦЗЕ НАР, БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС ДУНДАД ИРГЭН УЛС ХОЁРЫН ХООРОНД ДИПЛОМАТИГ ХАРИЛЦАА БАЙГУУЛАХ АСУУДЛЫН ТАЛААР НОТ БИЧИГ СОЛИЛЦСОН ТУХАЙ албан мэдээ 1946 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөөлөгч бөгөөд Ерөнхий сайдын орлогч Сүрэнжав, Дундад Иргэн Улсын Гадаад явдлын яамны сайд доктор Ван Ши-Цзе нар Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Дундад Иргэн Улс хоёрын хооронд дипломатиг харилцаа байгуулж дипломатиг төлөөлөгчийг харилцан томилох тухай нот бичиг солилцжээ. Хоёр талаас аль болох богино хугацааны дотор онц бүрэн эрхт элчнийг харилцан солилцохоор хэлэлцэн тогтов. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яам. 1946 оны 2 дугаар сарын 20-ны өдөр БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УСЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ДУНДАД УЛСААС УЛААНБААТАРТ БУЦАЖ ИРЭВ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгч, ерөнхий сайдын орлогч сайд, нөхөр Сүрэнжав, Дундад Иргэн Улсаас энэ 2 дугаар сарын 19-ний орой Улаанбаатарт ирэв. Нөхөр Сүрэнжав мөн түүний хамт явсан, Гадаад Яамны орлогч сайд өнхөр Лхамсүрэн, Дотоод Яахмны орлогч сайд нөхөр Дордог, Гадаад Яамны сайдын туслагч нөхөр Норовсамбуу, засгийн газрын тусгай хэргийн гүйцэтгэгч бөгөөд, төвийн “Үнэн” сонины сурвалжлагч нөхөр Цэдэв, Гадаад Яамны референт нөхөр Ням нарыг Улаанбаатар хотын нисэх онгоцын төв буудал дээр, ерөнхий сайдын орлогч сайд нөхөр Ламжав, Мажиг, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нөхөр Янжмаа, Дамба, Зөвлөлт Холбоот Улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа онц бүрэн эрхт элчин сайдын яамны зөвлөх нөхөр Дашьян, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нөхөр Баяр, Бүх цэргийн жанжны орлогч, дэслэгч генерал нөхөр Лхагвасүрэн, Дотоод Явдлын Яамны сайд, хушууч генерал нөхөр Шагдаржав, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны хариуцлагатай ажилтны зэрэг олон нөхөд угтаж хүлээж авав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.20 №42/3205/ 1-р нүүрт


БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ БӨГӨӨД, ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ НӨХӨР СҮРЭНЖАВААС ЧУНЦИНД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙСЭН НЬ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгч бөгөөд ерөнхий сайдын орлогч нөхөр Сүрэнжав, Чунцин хотноо 1946 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Дундад Иргэн ба гадаад улсын сурвалжлагчдыг хуралдуулан, хэвлэлийн бага хурлыг хийв НӨХӨР СҮРЭНЖАВ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ НЭЭХДЭЭ ҮГ ХЭЛСЭН НЬ “Ноёд оо! Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөөлөгч миний бие хэвлэлийн энэхүү бага хурал дээр анх удаа үг хэлж байна. Би, хэвлэлийн төлөөлөгчдийг, манай Монгол Ард Улсын байдалтай танилцуулахыг хүснэ. Манай Бүгд Найрамдах Улсыг анх 1921 онд байгуулан заралхад, Зөвлөлт Улс хүлээн зөвшөөрсөн ба, одоо Дундад Иргэн Улс алан ёсоор зөвшөөрчээ. Юуны урьд сүүлийн үе хүртэл зарим албан бичигт манай улсыг Гадаад Монгол гэж буруу нэрлэн байгааг энэ ташрамд энд үгүүлэх нь зохистой. Манж нар арван долдугаар зууны үед шам буюу говь гэдэг их цөлийн өмнө оршин байсан зарим Монгол аймгийг байлдан дагуулаад, Дотоод Монгол гэж нэрлэсэн нь Манж улсад дагаар орсон дотоод аймаг гэсэн утгатай нэр өгсөн байжээ. Харин засаг төрөө гадаадын түрэмгийлэгчдээс бусад Монгол аймгаас он удтал илүү удаан хамгаалж байсан бөгөөд эрх чөлөөг эрхэмлэгч дайчин зоригт Халх Монголын нутгийг Гадаад Монгол гэж нэрлэсэн билээ. Энэ нь Манжийг дагаж орсон Дотоод Монгол аймгаас ялгахын тулд гадаад гэж нэрлэсэн хэрэг юм. Манж дайчин улсын хууль зүйлийн бичигт албан ёсоор орсон гадаад ба дотоод гэх энэ нэр бол 1911 онд бошгыг халах хүртэл хэрэглэгдэж байсан бөлгөө. Монгол оронд 1921 онд болсон ардчилсан их хувьсгал бол, нэвт ялзарсан феодлын бошгыг халж, 1924 оны үндсэнхуулиар ёсчлон батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард УЛсын тулгуур төрийг тогтоон зарлажээ. Иймийн тулд манай бүрэн эрхт улсыг зүй нь гагцхүү түүний жинхэнэ нэрээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэбэл зохино. Саяад хүн амтай Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол бүтэн хагас сая хавтгай дөрвөлжин километр хэмжээний газрыг эзэлж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн бөгөөд түүнийг хувьсгалаас урьд Европ хүмүүс ургаа гэж нэрлэж байсан билээ. 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Монгол орноо ардчилсан ёсны ардын засаг байгуулагдсан. Ардын засгийн газар нь Монголын хаан байсан Богд Гэгээнтэн харилцан байгуулсан хэлэлцээрийг үндэслэж, 1924 он хүртэл, түүнийг ардын засгийн газраар эрхээ хэмжээлэгдсэн хэмжээт цаазат хаан болгосон байна. 1924 онд түүний бие нас барсны дараа, тус орны байдалд нийгмийн ба төрийн дэвшилт гарсан болох тул, тусгаар тогтносон шинэ Монгол Улс нь ардын анхдугаар их хурлаар ардын Бүгд Найрамдах засгийг зарлан явуулав. Богд Гэгээний тамгыг Бүгд Найрамдах Ард Улсын Засгийн газарт шилжүүлэн авав. Улсын энэхүү Их Хурал дээр батлагдсан, улсын анхдугаар үндсэн хуулийн ёсоор зэсгийн бүх эрх нь хөдөлмөрчин ардын хуралд шилжиж ирэв. Тус улсын дээд эрхийг барих байгууллага нь, Улсын Их Хурал бөгөөд, тэр нь багаг хурлыг сонгож байгуулна. Их Хурлын хуралдах завсар, улсын бүх эрхийг Бага Хурлын Газар барина. 1921 оны ардчилсан хувьсгал нь Монголын ард түмэнд төрийн тусгаар тогтнол, улс төрийн эрх, ард түмний боловсон чинээлэг амьдралд холбогдох эдийн засгийн нөхцөлийг олгож өгсөн юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын оршин тогтнож ахуй эдгээр жилүүдэд тус улсын эдийн засаг ба соёл боловсрол, ард түмний аж амьдралын байдалд эрс өөрчлөлт гарчээ. Хувьсгалын өмнө Монгол оронд улсын эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй нь буурч байлаа. Эрх чөлөөт тусгаар тогтнолын эл жилүүдэд, манай ард олны малын тоо нь бараг гурав дахин нэмэгджээ. Нам, засгийн энэрлийн ачаар ард түмний аж ахуйн хэрэгцээнд малын эмнэлэг ба зоотехникийн тусламжийг өргөн хэмжээгээр зохион байгуулсан амой. Одоо манай оронд бага эмч нар бүхий 400 илүү тооны малын эмнэлгийн салбар газар ба их эмч нар бүхий 30 орчин тооны мал эмнэлгийн тусламжийг үзүүлэх газар байна. Үүгээр ч үл барам засаг захиргааны хамгийн дорд шатны байгуулал болсон баг ч болов, мал эмнэлгийн ажлыг эрхэлсэн хүмүүстэй байна. Өөрийн салбар биофабрикуудын хамтаар, манай хамгийн том биокомбинат бол, ардын аж ахуйны мал эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг гүйцэд хангаж байна. Өвс бордоо хадах явдлыг өргөн хэмжээгээр зохиож, дулаалсан хашаа саравчийг барих зэрэг мал аж ахуйд нэвтэрч байгаа шинжлэх ухааны зоотехник арга нь монголын нүүдлийн мал аж ахуйг байгалийн эрхшээлээс ангижруулж, боловсон байдалд шилжин орох нөхцлийг тавьж байна. Феодалын Монгол нь иймэрхүү юмыг огт мэдэхгүй агсан билээ. Үндэсний баялгийн хөгжил нь хөдөлмөрчин ард олны эдийг засгийн аж амьдралын байдалд зохих нөлөөг үзүүлжээ. Хэрэв хувьсгалын өмнө 1918 онд нэг ардын аж ахуйд дундыг баримталбал, 60 толгой мал ногдох агсан бол, хувьсгалаас хойш 1941 онд ардын нэгэн аж ахуйд дундыг баримталбал, 130-аад толгой мал ногдож байсан бөгөөд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нэг хүн амд 30 гаруй толгой мал ногдож байна. Одоо манай оронд үгээхүү гуйлгачин гар хоосон ядуусын байдлыг эгнэгт устгажээ. Манай хүмүүсийн аж амьдрал, чинээлэг боловсон болжээ. Манайханд хэд хэдэн мянган малтай ард олон бий. Мал аж ахуйн зэрэгцээгээр үндэсний тариалангийн ажлыг хөгжүүлж байгаа. Манай тариалангийн ойрын зорилго бол, амуу тариаг гадаадаас


авах явдлыг зогсоох чиглэлтэй юм. Монголын засгийн газар нь үндсэн хуулийн ёсоор тариачид тариаланг үнэ төлбөргүй бөгөөд, аж ахуйтны чадлын хирээр хэмжээ хязгааргүйгээр олгоно. Манай оронд амуу тарианы хэргийг эрхэлсэн сангийн аж ахуйн трест ажиллаж байгаа бөгөөд одоо цагийн хөдөө аж ахуйн хамгийн боловсон техник болсон комбайн машина, гинжит трактор зэргийг нилээд өргөнөөр хэрэглэх болжээ. Хувьсгалын өмнө манай улсад нэгхэн ч аж үйлдвэр байсангүй. Одоо хувьсгалын жилүүдэд улсын хийгээд ардын хоршооллын үйлдвэр байгуулагдаж, гол төлөв мал аж ахуйгаас гарах зүйлсийг боловсруулж байна. Манай ардчилсан улсын ба хоршооллын хэд хэдэн зуун аж үйлдвэрүүд ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн дотор аж үйлдвэрийн комбинат, хүчит цахилгаан комбинат, барилгын материал боловсруулах хэд хэдэн завод, авто механикийн завод, хүнсний зүйлийн комбинат, мах комбинат, тосны завод, чулуун нүүрсний уурхай зэрэг үйлдвэр байгуулагджээ. Одоо манай оронд хувьсгалын жилүүдэд төрсөн бөгөөд, ажилгүй явдал, өлсөглөн зовлонг үл мэдэх, өөрийн шинэ ажилчин ангитай болжээ. Хуучин Монголд харилцах зам харгуй бараг байсангүй. Одоо үндсэн харилцаа болсон ердийн хөсгөөс гадна автомобилийн харилцаа манай орны бүх чухал районыг холбож, төмөр зам, агаарын харилцаа ч бий болжээ. Радио цахилгаан мэдээ, телефон бол, манай төвийг хамгийн зэлүүд бөглүү нутагтай холбож байна. Одоо шинэ Монголд хүн ардыг даллан татах газар олон болжээ. Энэ бол сангийн аж ахуй, тосны завод, хоршоо, хөдөө аж ахуйн машинд хөсөглөх газар, хүн малын эмнэлгийн газар, сургууль, клуб уншлагын газар болно. Манай орны ардын засаг, их Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн үнэнч тусламжтайгаар ардын эрүүл мэндийг хамгаалах, гэгээрүүлэх боловсруулах талаар их ажлыг хийв. Ардын эрүүл мэндийг хамгаалах явдалд санаа тавихгүй байсан явдал болоод, халдварт өвчин, аж амьдралын хүнд байдлын уршигаар хувьсгалын өмнө хүн ардын үхэх явдал олон байв. Тэр үед жил тутам хэд хэдэн түмэн хүний амийг хөнөөгч цэцэг өвчин, тарваган тахал гардаг байсан ба мөн нийгмийн өвчин өргөнөөр дэлгэрч байв. Цэцэг өвчин гарсан үед тэр цагт одоогийн Улаанбаатарын хойт хэсэг, хүний хүүрээр дүүрч байсныг одоо өвгөд хөгшид дурсан хэлэлцдэг юм. Хувьсгалын дараагаар Зөвлөлт Улсын эмнэлгийн газрын их тусламжтой Бүгд Найрамдах Монгол Ард Улсад шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэхийн үндсийг тавьсан байна. Сүүлийн жилд эмнэлгийн байгууллага нэн ч хөгжиж ирэв. Одоо манай улсад 500 илүү тооны сувиллын газар, амбулатори, бага эмчийн салбар, төрөл бүрийн өвчнийг анагаах дисфансер, санатори, рашаан усны газар, амралтын газар, хөдөлмөрчдийг айргаар эмнэх газар байгуулагдсан байна. Ардыг эрүүлжүүлэх ажил, нийгмийн ахуй байдлыг үндсээр өөрчлөх явдалтай холбогдон зохиогдсон нь хүн амын үржин өсөх явдалд төдөлгүй үрээ үзүүлэв. Манай улсын аж амьдралын байдал үндсээр сайжирсан явдлын ачаар ардын гэгээрлийн ажилд үлэмжхэн өөрчлөлт болов. 1921 он хүртэл тус улсад энгийн сургууль ганцхан байв. Одоо бол хэдийгээр сургууль, техникумын талаар сурагчдыг улсаас үнэ төлбөргүйгээр сургадгаар үл барам, нүүдлийн байдалд тэдгээрийг хоол хувцас, байр сууц, ном зэрэг бүхий л хэрэглэлээр бүрэн хангах учир үлэмжхэн зардал гарах боловч манайд бага сургуулигүй сум нэг ч үгүй. Одоо манай оронд 50 илүү тооны дунд сургууль, техникум, дээд сургууль байна. Одоо хүн амын бичиг үсэг мэдэгчид 35 процент хүрнэ. Манайд 5 ангитай Улаанбаатар дахь Улсын Их Сургууль байна. Шинжлэлийн туршлага бааз бүхий Шинжлэх ухааны хүрээлэн байна. Улсын хэмжээгээр 17 нэрийн сонин гарч байгаа бөгөөд үүний дотроос Улаанбаатарт 7 төрлийн сонин, бас 10 зүйлийн сэтгүүл гарч байна. Хувьсгалын жилүүдэд ард түмэндээ үнэнч, эх орондоо халуун хайртай үндэсний сэхээтний боловсон хүчин төрөв. Монголын сэхээтэн бол шинжлэх ухааны ажилтан, багш нар, эмч, зоотехник, агарномич, инженер, уран барималч, жүжигчин зэрэг олон тооны хүмүүс болно. Манай оронд өөрийн уран зохиол, зураг урлал, баримал, зэрэг үндэсний уран сайхан бий болжээ. Монгол улсын хөгжимт драматиг театр, цирк, кино театр, 31 тооны клуб, 248 тооны гэгээрэл боловсролын газар, 19 тооны номын сан зэрэг газар байна. Манай эрх чөлөөт, тусгаар тогтносон улс, хайрт удирдагч маршал Чойбалсангийн жолоодлогоор бүх ажлаа ганцхан ардынхаа эрх ашгийн тусад зориулан хийнэ. Манай ардын төр засгийг манай өмнөх үеийн нийгмийн байдалтай зэрэгцүүлэн үзэхэд хамгийн хүчтэй тал нь юу гэвэл, ард олныг засаг төр ба аж ахуй, соёлын бүх ажилд үнэхээр оролцуулж байгаа явдал мөн юм. Ард түмнийг улсын ажилд оролцуулах явдлыг, тэдэнд өргөн ардчилсан эрхийг олгох замаар биелүүлж байна. Манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндсэн хуулийн 71 дүгээр зүйлийн ёсоор 18 ба түүнээс дээш насны ард иргэдэд эрэгтэй, эмэгтэй, яс угсаа, шашин шүтлэг, эрдэм боловсрол, нүүдэл, суурьшлын байдал, нийгмийн язгуур гарал, урьд одоогийн ажлыг үл хэлэлцэн, цөмд нь сонгуулийн эрхийг эдлүүлнэ. Ганцхан шүүх таслах газраар сонгуулийн эрх хасагдсан ба ухаан солиорогчдод сонгуулийн эрхийг үл эдлүүлнэ. Манай ардчилсан ёс нь тус орныг Герман фашизм, Японы эзэрхэг түрэмгий нарын эсрэг эрх чөлөөг эрхэмлэгч улс үндэсний тэмцлийн тэргүүн эгнээнд оруулах бололцоог өгсөн нь илэрхий байна. Манай тулгуур төрийг байгуулсан ардын хайрт манлай улирдагч Сүхбаатар, маршал Чойбалсан нар нь айл зэргэлдээ улстайгаа эв найрамдалтай байхыг сургадаг байсан юм. Монголын ардын эн тэргүүний айл зэргэлдээ нөхөр улс нь их Зөвлөлт Холбоот Улс болно. Зөвлөлт Улс тусгаар тогтносон Монгол Улсын тулгуур төр тогтохоос эхлэн,


хаант Оросын зээлийн авалгыг хүчингүй болгож, хаант Орос улсаас монголын тухай бусад улстай байгуулсан бөгөөд, монголд хүчээр хүлээлгэн тулгасан шударга бус гэрээг хүчингүй болгосон байна. 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Монголын найрамдлын гэрээ байгуулагдаж, манай Бүгд Найрамдах Ард Улсын тусгаар тогтнол зөвшөөрөгджээ. Саяын өнгөрсөн дайны үед фашист Германтай тэмцэх явдалд өөрийн их найзтай харилцан хамтран ажиллаж, бие биеэ өмгөөлхийн төлөө зүтгэхдээ бэлэн байгаа манай ард түмний эрмэлзэл маш тодрон гарав. Зөвлөлт Улсын баатарлаг Улаан Цэрэгт Монголын ард түмний нийтээр хүргэсэн тусламж, та бүхэнд тодорхой билээ. Манай улс, саяын өнгөрсөн дайнд эрх чөлөөг эрмэлзэгч дэлхий дахины улс үндэстний эгнээнд багтаж, дэлхий дахины фашизм ба харгислалын голомтыг бут ниргэх тэмцэлд шууд оролцож, эв найрамдал ба ардчилсан ёсны төлөө идэвхтэйгээр зүтгэгч бөгөөд төрийн бодлогод боловсорч бойжсон биеэ даасан улс мөн болхоо үзүүлсэн гэж миний бие энд хэлхэд илүүдэхгүй бизээ. 1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн Улаан Цэрэг, Японы эзэрхэг түрэмгий нарын эсрэг байлдаж эхлэв. Манай улс, ардчилсан улсын үүргийг эрхэмлэж, нэгдсэн үндэстэнд гүн талархлаа илэрхийлж Японы эсрэг дайныг эрхэмсгээр зарласан билээ. Манай мотор механикийн хүчин хавсарсан морин цэрэг, дайсны зүүн сугад нь урагшаа цөмрөн орж мянган километр давшсан нь багагүй тус болсныг генералиссим Сталинаас манай цэргийн байлдааны чадварыг эрхэмсэг өндрөөр үнэлж эхэлсэн нь, “Улаан цэрэгтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан, Монгол Ардын Хувьсгалт цэрэг, Японы эзэрхэг түрэмгий нарыг бут ниргэх нийтийн хэрэгт чухал нэмэр болов” гэснийг та бүхэн мэдэж байгаа биз. Манай орны эрх чөлөө ба тусгаар тогтнолын язгуурын дайсан эзэрхэг түрэмгий Японыг бут ниргэх хэрэгт идэвхийлэн оролцсон нь энх амгалан ба ардчилсан ёсны төлөө тэмцэх нийтийн хэрэгт манай ард түмний оруулсан шинэ тус нэмэр мөн болно. Монгол Ард Улс, Японыг бут ниргэхэд шууд оролцоод энх найрамдал ба ардчилсан ёсыг өмгөөлөх чадлаа хотол даяарт дахин үзүүлэв гэж хэлхэд хэтрэх явдал үгүй. Ноёд оо! Та бүхний мэдсээр хэрэг. 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс ба Дундад Иргэн Улс харилцан хэлэлцээр байгуулж, түүндээ Хятадын засгийн газраас хэрэв Монголын ард түмний саналыг гаргуулахад тусгаар тогтнолдоо зориг санаагаа илэрхийлэх аваас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэж илэрхийлжээ. Монголын засгийн газар нь өөрийн ард түмний төрийн бодлогын нэгдэлд бат итгэж, эх орондоо улам хайртай болхоо илэрхийлсэн хөдөлгөөн шинээр оргилон гархад найдаж, эх орны тусгаат тогтнолын төлөө нэгэн сэтгэлээр саналаа гаргахыг хүлээж байсан билээ. Чухамдаа ч үнэхээр тийм болов. 1945 оны аравдугаар сарын 20-нд ард олны саналыг гаргуулав. Монгол Ард Улсын төрийн тусгаар тогтнолын төлөө ард түмэн нэгэн хүн мэтээр саналаа өгөв. Татгалзсан хүн нэг ч гарсангүй. Саналыг хураахад 494,960 хүн оролцох ёстой байжээ. Дурьдсан тооны хүмүүсээс саналыг хураахад/замд явагчид, хүнд өвдсөн зэрэг/ онц шалтгаанаар 7551 хүн оролцсонгүй. Саналыг хураахад Монгол Ард Улсын харьяат 487,409 хүн буюу санал хураахад оролцох эрхтэй бүх ард иргэний 98,4 процент оролцов. Саналыг хураахад бэлтгэсэн ба саналыг хураасан өдөр бол, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийт ард түмэн санал нэгтэй нэгэн санаа, нэгэн зоригтой болохыг маш хурцаар илэрхийлсэн баяр ёслол болж өнгөрөв. Энэ санал хураах явдал нь, тус орны бүх ард түмний зориг сэтгэлийг улам бадруулсан тул, нийт ард түмний ёслол жагсаал, хурал цуглаан аяндаа үүсгэж байв. Тус орон даяарт малчин, сэхээтэн, ажилчин, үйлвэрчний ба олон нийтийн байгууллага 10,282 цуглаан болсон бөгөөд үүнд зургаан зуун мянган хүн оролцожээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цуглаан хурал 3178 газар болжээ. Эдгээр хуралд 200-гаад мянган эмэгтэйчүүд оролцжээ. Санал хураах явдлыг эрхлэх төв комисын нэр дээр олон хүмүүс тус орны амжилтыг баясан ерөөсөн ба нам засаг хийгээд бүх монголын ард түмний удирдагч Маршал Чойбалсанд хайртайгаа илэрхийлсэн захидал илэрхийлэлт 2000-аад, баяр ерөөл 100-гаад мянгыг ирүүлжээ. Санал хураах ажлын явцыг ажиглахаар тус Бүгд Найрамдах Монгол Ард Улсад ирсэн Дундад Иргэн Улсын үндэсний засгийн газрын төлөөлөгч ноён Ли Фа Жан санал хураах ажлын явц дүнг сэтгэл ханамжтай үзэж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тусгаар тогтнолыг хууль ёсоор батлагдсан тухайд Дундад Иргэн Улсын Үндэсний засгийн газар Монгол Ард Улстай дипломатиг харилцааг байгуулна гэж илэрхийлсэн билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Дундад Иргэн Улсын засгийн газраас , энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор зөвшөөрсөн тул, манай засгийн газар нь миний биеийг Дундад Иргэн Улсын засгийн газарт визит хийх ба Монгол Хятад хоёр улсын хооронд дипломатиг харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг явуулах зорилгоор Дундад Иргэн Улсын нийслэл хотноо томилон ирүүлэв. Дундад Иргэн Улсын гадаад явдлын яамны сайд ноён Ван Ши-цзе бид хоёрын хооронд болсон хэлэлцээний үр дүнд манай хоёр улсын хооронд ер хэвийн дипломатиг харилцаа тогтоох ба элчдийг харилцан солилцох тухай хэлэлцэж тохиров. Дорно дахины улс үндэстний амгалан тайван ба эв найрамдлыг сахих үйл хэрэгт чухал үүргийг гүйцэтгэж байгаа манай тусгаар тогтносон хоёр улсын хооронд үнэн сэтгэлийн найрамдал ба нөхөрсөг ёс тогтоход одоо ямар ч саад тотгор байхгүй гэж би бат итгэж байна.


Үгийн төгсгөлд хэлэх нь, тус Чинчун хотноо байж байгаа миний бие болоод миний дагалдах хүмүүсийг Дундад Иргэн Улсын засгийн газраас дотноор хүлээн үзэж байгаад Дундад Иргэн Улсын засгийн газарт өөрийн зүгээс талархлыг хүргэе. Эрхэм ноёд оо! Миний бие хэлэх үгээ үүгээр төгсгөхийг зөвшөөрөх ажяамуу. Үүний дараа нөхөр Сүрэнжав сурвалжлагч нарын асуултуудад хариултыг өгөв. Үүнд: Хятадын төдийн сурвалжлах газрын сурвалжлагчийн асуусан нь, Хийсэн хэлэлцээний утга агуулга нь юу болох ба Дундад Иргэн Улстай дипломатиг харилцаа тогтоосон эсэх? -Хариулт, Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол Дундад Иргэн Улстай эв найрамдалтай байхыг хүсэх тул, бид Дундад Иргэн Улс ба Монгол Ард Улсын хооронд ер хэвийн дипломатиг харилцаа тогтоох ба элчин төлөөлөгчдийг харилцан солилцох тухай хэлэлцэн тохиров. “Да Гун Бао” гэдэг сонины сурвалжлагчийн асуусан нь, Элчин төлөөлөгчдөө хэдийд солилцох вэ? -Хариулт, Хэзээд ч бэлэн бөгөөд аль болох богино хугацаанаа солилцоно. “И Ши Бао” гэдэг сонины сурвалжлагчаас асуусан нь, Бусад асуудлын талаар хэлэлцээ хийсэн үү? -Хариулт, үгүй. “Шун у чжи бао” /худалдааны өдрийн сонин/ гэдэг сонины сурвалжлагчийн асуусан нь, Дундад Иргэн Улс ба Монгол Улс хоёрын хооронд худалдааны ба мөнгөн валютын тухай хэлэлцэж тогтоосон уу? -Хариулт, Монгол Ард Улс ба Дундад Иргэн Улсын хооронд худалдаа ба валютын тухай асуудлыг хэлэлцээгүй. Дараа нь нөхөр Сүрэнжаваас “Мляиша”/Хэжуншэ/ гэдэг Америкийн сонин хэд хэдэн сурвалжлагчийн асуултад хариулт өгөв. Үүнд: -Асуулт, Хятад ба Монгол хоёр улсын хил хязгаарын тухай асуудал нь одоо хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм. Одоо эрхэм төлөөлөгчийн ирсэн тухайд энэхүү асуудлыг шийдвэрлэсэн үү? -Хариулт, Хятад Монголын хил хязгаарын тухай асуудлыг хэлэлцээгүй -Асуулт, Монгол Ард Улс ба Зөвлөлт Холбоот Улс хоёрын хооронд ямар харилцаа холбоо байдаг вэ? -Хариулт, Зөвлөлт Холбоот Улс ба Монгол Ард Улсын хооронд 1921 оноос эхлэн дипломатиг ба найрамдалт харилцаатай бөгөөд тэр харилцаа нь одоо ч үргэлжилсээр бий. Зөвлөлт Холбоот Улс бол Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хамгийн тэргүүнд зөвшөөрсөн улс юм. -Асуулт, Монгол Ард Улс нь хэдэн улстай дипломатиг харилцаатай вэ? -Хариулт, энэ тухай миний бие дээр ярьсан үгдээ хэлсэн. Хэвлэлийн бага хурлын төгсгөл дээр нөхөр Сүрэнжавд тэнд ирсэн Хятадын ба гадаадын сонины сурвалжлагчдаас, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тухай танилцуулсан ба мөн сурвалжлагчдын асуултад хариулт өгсөн явдалд талархал илэрхийлжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.22 №44/3207/ 2-3-р нүүрт Дэлхий дахины байдлын тойм-д Саяхан Дундад Иргэн улсын улс төрийн зөвөлгөөний зөвлөлийн шийдвэр нийтлэгдэв. Улс төрийн зөвөлгөөний зөвлөл энэ оны 1-р сарын 10-нд хуралдаж эхлээд, ажлаа сар хир үргэлжлүүлэв. Тэр Зөвлөлийн бүрэлдэхүүнд Го Мин Дан, Эв Хамт Нам, Ардчилсан Лиг оролцов. Бас улс төрийн намд холбогдолгүй нийгмийн том зүтгэлтэн нар Зөвлөлийн ажилд оролцов. Зөвөлгөөний зөвлөл улсынхаа ардчилсан хүчийг нэгтгэх зорилготой хуралдсан байна. Хэрэв урьдахь Чунциний засгийн газарт ганцхан Го Мин Дан намын төлөөлөгч нар байсан бол, одоо бүх ардчилсан намыг оролцуулан нэгтгэмэл төв засгийн газрыг байгуулах тухай хэлэлцэн тохиров. Үндэсний батлан хамгаалах хэрэгцээнд тохируулж, ардчилсан зарчмыг үндэс болгосон нэгтгэмэл армийг байгуулах тухай шийдвэр гаргав. Энгийн ба цэргийн эрх баригчдын эрх үүргийг тодорхой зааглан тогтоохоор шийдэв. Үндэсний хурлыг 5 дугаар сард хуралдахаар тогтов. Тэр хуралд одоогийн үндэсний хуралд оролцоогүй байгаа нам хэсгүүдийн 700 төлөөлөгчийг нэмж оруулах болов. Тус хурлаас үндсэн хуулийг батлаж, мөн хуулийг үндэс болгон парламентийн сонгуулийг хийнэ. Энэ батлагдсан шийдвэрүүд Дундад Улсын ардчилсан ёсыг хөгжүүлэхэд төхмийг үзүүлж, мөн улсын эдийг засгийг өрнүүлэх улс төрийн нэгдлийг тогтоох замыг нээж өгнө гэжээ. “Нуанминьжибао” гэдэг сонин, улс төрийн зөвөлгөөний зөвлөлийн энэ шийдвэрүүдийн шинж чанарыг тодорхойлон бичсэн нь: “Улсаа хүчирхэг болгоё гэвэл юуны урьд түүнийг нэгтгэх ёстой бөгөөд, тэгж нэгтгэх нь улсдаа ардчилсан засагтай байхаас шалтгаална. Учир иймд засгийн газрыг ардчилсан болгох явдал одоогийн улсын зайлшгүй шаардлага болж байна” гэжээ. Тэгэвч, зөвөлгөөний зөвлөлийн хурал дууссаны дараа Чунцинд сонин явдал болсныг тэмдэглэх хэрэгтэй байна. Үүнд хэвлэлийн мэдээг үзвэл,


Улс төрийн зөвөлгөөний зөвлөлийн ажил амжилттай болсныг тэмдэглэхийн тулд, цугласан олон нийтийн цуглааныг хөөн тарааж, тэр цуглааныг байгуулагчдад цуст арга хэрэглэсэн байна. /ТАСС/ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.2.23 №45/3208/ 4-р нүүрт Манж дахь Японы үлдэгдэл нарын хорлон сүйтгэх ажил ЧАНЧУН. 2 дугаар сарын 22. /ТАСС/. Манжийн нутагт сүүлийн үед Японы цэргийн эрхтний үлдэгдэл, мөн тэдний тоглоомын засгийн газрынхны идэвх нь нилээд сэргэсэн байна. Японы дарагдсаны дараа, Манжийн нутагт Квантуны бут ниргэгдсэн армийн жижиг отряд бууж өгөхгүй тэмцэлдсээр байлаа. Тэр отрядууд заримдаа Зөвлөлтийн цэргийн анги ба нутгийн ардуудыг дайрч довтолж байв. Японы талын этгээдийн олонхи, Зөвлөлтийн холбоот улсад дайсагнасан ажлаа үргэлжлэх тохиромжтой цагийг хүлээж, нуугдан сууж байжээ. Японы тэр үлдэгдэл этгээд нарын идэвх нь 11 дүгээр сараас эхлэн сэргэж, зохион байгуулалттай өргөн хэмжээний ажил хийж эхлэв. Тэд Зөвлөлт Холбоот Улсад дайсагнасан ухуулга хийж, Зөвлөлтийн цэргийн анги ба Зөвлөлтийн цэргийн зарим албан хаагчдыг зэвсэг барьж дайрахыг уриалж байсан байна. Манжид үлдсэн Японы тэр Хятадын харгис этгээд нар дэмжлэг удирдлагыг өгч, Зөвлөлт Холбоот Улсад дайсагнасан ажлыг Манжид дэлгэрүүлхээр төлөөлөгчдийг илгээсэн байна. Энэ харгис этгээд нар, бут ниргэгдсэн Квантуны армийн үлдэгдэл бас тоглоомын засгийнхны цэргийн хамт ажиллаж байна. Манжийн зарим хотод тэр дээрэмчний бүлгийн тараасан ухуулах хуудаст, Зөвлөлтийн цэргийн албан хаагчид, бас улаан армийн хамт ажиллаж байсан Хятад нарыг алхыг уриалсан байна. 1945 оны 11 дүгээр сарын сүүлийн хагасаас эхлэн Мукден, Цзиси, Линкоу зэрэг хотод Зөвлөлтийн цэргийн анги Зөвлөлтийн цэргийн албан хаагчдыг дайрч хэдэн хүнийг алсан байна. 1 дүгээр сарын дундуур Суйхаугийн районд зэвсэгт дээрэмчид авто машинаар явсан Зөвлөлтийн отрядыг дайрав. Дээрэмчин этгээдүүд, 2 дугаар сард Харвин хотноо байсан Зөвлөлтийн цэргийн албан хаагчдыг хэдэн удаа дайрч Зөвлөлтийн хэдэн офицер байлдагчдыг алсан байна. Нэгдүгээр сарын шинээр Фушун хотоос Мукден хотод дагалдагчдын хамт эргэж явсан Хятадын инженер Чжан-Синь-Фуг хатган өдөөх зорилгоор алсан байв. Энэ хатгалгыг Хятадын харгис хэвлэлээс, Зөвлөлт Улсыг дайсагнах компанид ашиглаж байна. Гэтэл Дундад Улсын засгийн газар тэр хатгах өдөөгч, хорлон сүйтгэгч этгээдийг эсэргүүцэх тэмцлийг зохиохын оронд харгис хэвлэлийн урамшуулж инженер Чжан Синь-Фу түүний хамт явагчдыг алсан хэргийг улаан армийн командлал дээр тоххыг оролдож байна. Тэр дээрэмчин бүлэг бол, Япон бас Мань-чжоу-гогийн тоглоомын засгийн армийн цэрэг офицероор бүрэлдсэн байна. Зөвлөлтийн эрх баригчдад баригдсан дээрэмчдийн олонхи нь Гоминдаын намын гишүүд 1945 оны намар элссэн гэж мэдүүлж байгаагаас гадна, энэ отряд бол, Хятадын ардчилсан ёсны байгууллагын эсэргүүлцэн тэмцхийн тулд байгуулагдсан юм. Зөвлөлт Холбоот Улсад дайсагнасан ухуулгыг хийх, Зөвлөлтийн цэргийн анги, Зөвлөлтийн цэргийн албан хаагчдыг дайрах даалгаварыг нууц төвөөс авсан бөгөөд нууц төв бол энэ гэмт хэргийг удирдхын тулд зориуд байгуулагдсан юм гэж мэдүүлж байна. Зөвлөлт Холбоот Улс ба мөн Дундад Улсын хоорондын найрамдлыг бэхжүүлэхийг хүсэж байгаа Манж дахь шударга этгээд нар Японы цэргийн үлдэгдэлтэй хамтран ажиллаж байгаа Хятадын харгис этгээд нарын өдүүлж байгаа гэмт хэргээс үнэхээр жигшиж байна. Хариуцлагатай эрхлэгч Г.Жамц Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.03.02 №51/3214/ 4-р нүүрт Шанхайд шүүх таслах газраас ялын тогтоол гаргав ШАНХАЙ. 3 дугаар сарын 2, /ТАСС/. Рейтер агентлагийн Шанхайн сурвалжлагчийн мэдээнд үзвэл Хань-Кауд Холбоотны цэргийн олзлогдсон хүнтэй харгис харилцаатай байсан Японы 18 цэрэг офицерийн 5-ыг дүүжлэн алах тухай ялын тогтоолыг шүүх таслах газраас гаргав. 12-ыг нь элдэв хугацаагаар хорьж шийтгэхээр тогтоож, нэгий нь цагаатгасан байна. Японы 34 дүгээр армийн штабын дарга байсан хушууч генерал Хабухари нарын зэрэг алах ял ноогдсон этгээдүүдийн тогтоолыг гүцэтгэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.03.06 №54/3217/ 4-р нүүрт Шанхайд ажлаа хаяв ШАНХАЙ. 3 дугаар сарын 8. /ТАСС/. 3 дугаар сарын 6-нд Шанхай хотод ажлаа хаях явдал гарав. Гаалийн албан хаагчид ажлаа хаяв. Хөлөг онгоцын ажилтан цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаад, хэрэв 3 дугаар сарын 15 хүртэл хангалттай хариу өгөхгүй бол ажлаа хаяна гэж мэдэгдсэн байна. Шанхайн Цэунчжаны нэхэх будах фабрик, цахилгааны будах фабрик, хэвлэлийн үсэг өрөгчид ажлаа хаясан байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.03.14 №61/3224/ 3-р нүүрт


Хятадын централ гэдэг сонины газрын СССР-т байгаа сурвалжлагч ноён Зо Чин Яигийн асуултад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд Маршал Чойбалсангаас 1946 оны 3 дугаар сарын 6-ны өдөр өгсөн хариу Хятадын Централ гэдэг сонины газрын СССР-т байгаа сурвалжлагч ноён Зо Чин Яид, зав чөлөөгүй байсан учраас таны биеийг хүлээн авч чадаагүй тул таны асуултад бичгээр хариулъя. 1. Асуулт, Хятадын үндэсний засгийн газраас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн явдлыг таны бие хэрхэн үзэж байна? -Хариулт, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг манай ард түмэн 1921 онд бүрэн болгосон болно. Үүнийг Бүгд Нарйамдах Дундад Иргэн Улсын засгийн газраас зөвшөөрсөн нь, нэгдсэн улс үндэстний зорилго ба гол зарчмуудад тохирч байгаа учир энэ нь Монгол ард түмний төрийн тусгаар тогтнолын бүрэн эрхийг үзэж/магадатгаж/ Хятадын засгийн газраас хийсэн зөв алхам мөн. 2. Асуулт, Хятад ба Бүгд Найрамдах Монгол Ард Улс хоёрын хооронд бүх харилцааг бий болгох талаар юунд та найдаж байгаа вэ? -Хариулт, Ойлголцож харилцан хүндэтгэсэн явдлаас найдна. 3. Асуулт, Таны бие ойрын хугацаанд Хятад улсад очхыг хүсэж байгаа эсэх, би бодвол Хятадын засгийн газар ба ард түмнээс таны биеийг халуунаар угтан хүлээн авах нь яриангүй хэрэг болно? -Хариулт, Нятад улс ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газрын тэргүүний нөхдөөс нэг нэгэндээ харилцахаар очих тухай ярилцаагүй болно. 4. Асуулт, хэрэв болох юм бол, таны бие ямар зорилготойгоор ирснийг хэлж өгнө үү, уг зорьсон зүйл бүтсэн эсэх? -Хариулт, Нөхөрлөл ба харилцан туслалцах Гэрээ, мөн түүнчлэн эдийн засаг ба соёл боловсролын талаар хамт ажиллах тухай СССР ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд байгуулсан Хэлэлцээр нь таны тавьсан асуултад төгс хариулт өгч байгаа болно. Хүндэтгэн ёсолсон ЧОЙБАЛСАН, 1946 оны 3 дугаар сарын 6-ны өдөр, Москва хот Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.03.15 №62/3225/ 2-р нүүрт Зөвлөлийн цэргийг Манжаас гаргаж байгаа тухай Манжаас Зөвлөлтийн цэргийн гарах явдлын удаашрал, гарч дуусах хугацааны тухай Дундад Улсын засгийн газрын саявтар лавалсны хариуд Зөвлөлтийн Засгийн Газраас Дундад Улсын Засгийн газар мэдэгдэхдээ Зөвлөлтийн командлал, Зөвлөлтийн цэргийг Манжаас дөрөвдүгээр сарын сүүлээр гаргаж дуусна гэж мэдэгдэв. Зөвлөлтийн засгийн газар, хариу бичигтээ Дундад Улсын засгийн газар, Зөвлөлтийн цэргийг Манжаас гаргах хугацааг хойшлуулахыг хоёр дахин гуйгаагүй бол өнгөрсөн оны 12 дугаар сард гаргаж дуусах байснаас гадна дараа нь өвлийн хүйтэн болж, агаарын байдал муу байснаас Зөвлөлтийн цэргийг гаргах явдал саатав. Одоо агаарын байдал сайжирсан учир Зөвлөлтийн командлал, цэргээ гаргаж авах явдлыг түргэлж, 4 дүгээр сарын сүүлээр гаргаж дуусна гэжээ. /ТАСС/ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.03.29 №74/3237/ 4-р нүүрт Дундад улс дахь гитлерчүүдийн ажиллагаа НЬЮ-ЙОРК. 4 дүгээр сарын 10. “Нью-Йорк пост” гэдэг сонины Шанхай хот дахь сурвалжлагч уламжлахдаа, Японы ашиг тусын тул Хятадын тагнуулын ажил хийж байсан гитлерчүүд, Германы бууж өгснөөс хойш Шанхайд ямар ч саадгүй хэвээр сууж байна. Хятад дахь Германы тагнуулыг удирдаж байсан “эрхаратын товчоо”-ын захирал, дэд хурандаа Эрхардт одоо Эйзентрегер гэдэг хуурамч нэртэй болоод Шанхай хотод сууж байна. Найдвартай мэдээнээс үзвэл, Эрхардт Гитлерийн шадар этгээд, гүн Шверин гэдэг хүн юм гэнэ. Тэр “Эрхардтын товчоо” үүний урьд холбоотны нисэх онгоцыг Хятадаас Энэтхэгрүү нисэхэд нь Японы сөнөөх онгоцны нисгэгчдэд мэдэгдэж байснаас гадна холбоотны хөлөг онгоц хаана явж байгаа мэдээг Япон, Германы шунгадаг онгоцонд өгч байсан байна. Тэр “Эрхардтын товчоо” Германы бут цохигдсоны дараа Япон, дайнд ялах буюу хэлэлцээ хийж, холбоотны хооронд зөрөлдөөн гаргаж найрамдаж магадгүй гэж Японы армид Германы легион цэрэг байгуулах блэтгэл хийж байсан байна. Тэгээд тэр сурвалжлагч Шанхайд байгаа гитлерүүд олон улсын энх тайван ба Хятадын нэгдэлд аюултай болж байна гэж дүгнэсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.04.14 №88/3252/ 4-р нүүрт Хятад дахь Германы зарим фашист нарыг баривчлав НЬЮ-ЙОРК. 4 дүгээр сарын 17. /ТАСС/. Ассойшэйтед пресс гэдэг агентлагийн Шанхайн сурвалжлагч уламжлахдаа, Америкийн цэргийн эрх баригчид Гитлерийн тагнуулчин дэд хурандаа Эрхардт, Германы


Click to View FlipBook Version