The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-07 02:28:24

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

автомашины 3 дугаар хороо, инженерийн 12 дугаар хороо, жандармын хоёрдугаар хороо, авто тээврийн хороо их гарз хүлээв гэжээ. Ардын чөлөөлөх арми Чанчунийг эзлэв ХОЙТ ШЭНЬСИ, 10 дугаар сарын 19, /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Америк нарын зэвсэглэсэн шинэ 7 дугаар армийн зэрэг Чанчунь хот дахь гоминданы бүх цэрэг, өнөөдөр үдийн алдад зэвсгээ хураалгав. Чанчунь хот, ардын чөлөөлөх армийн мэдэлд бүрэн ороод байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.10.23 №249/4019/ 4-р нүүрт Хятад ардын чөлөөлөх армийн цэрэг, Кайфын хотыг чөлөөлөв ХОЙТ ШЭНЬСИ, 10 дугаар сарын 27, /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Хятадын Ардын чөлөөлөх армийн цэрэг, 10 дугаар сарын 24-нд Хэнань мужийн нийслэл Кайфын хотыг эзлэв гэжээ. Хятадын ардын чөлөөлөх арми, Мукден хотыг эзлэв ХОЙТ ШЭНЬСИ, 11 дүгээр сарын 2, /ТАСС/. Синьхуа агентлаг мэдээлэхдээ, ардын чөлөөлөх армийн цэргүүд, өнөөдөр Манжийн аж үйлдвэрийн том төв, төмөр замын их зангилга Мукден хотыг эзлэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.11.05 №260/4030/ 4-р нүүрт Хятадын эдийн засгийн байдал хурцдав ШАНХАЙ, 11 дүгээр сарын 3, /ТАСС/. “Шэньбао” сонины бичсэн нь, хөсгийн дутагдлын хар гайгаар Шанхай, Нанкинд нүүрс дутагдах явдал улам хурцдаж байна. Үүний урьд нүүрс тээвэрлэх ажилд ашиглаж байсан төмөр замын барааны вагоны олонхийг цэргийн эрх баригчид хурааж авсан байна гэжээ. “Норд Чайна дейли ньюс” сонин уламжлахдаа, намар реформ хийснээс хойш хүнсний үнэ хэд дахин нэмэгдэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.11.09 №264/4034/ 4-р нүүрт Хятад дахь “Цагаан будааны дажин” ШАНХАЙ, 11 дүгээр сарын 12, /ТАСС/. “Дагунбао” сонины мэдээгээр, “цагаан будааны дажин” их олон гарах болсоноос Нанкины байдал улам хүнд болж байна. Хүнсний хэдэн арван мухлаг бут цохигдож, нэг мухлаг шатсан байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.11.19 №271/4041/ 4-р нүүрт ХЯТАДЫН ЧӨЛӨӨЛӨГДСӨН РАЙОНЫ АМЖИЛТ НЬ “Дэлхий дахины хоёрдугаар дайны дараа Азийн байдал үндсээрээ өөрчлөгдөв. Дэлхийн бөмбөрцөгийн хоёр бүхэл дөрөвний нэг миллиард хүн амын нэг миллиард 2 зуун сая нь Азид сууж байна. Одоо Азийн ард түмэн, хөдөлгөөнд ороод түүнд ардын чөлөөлөх хүч нь их ролийг гүйцэтгэж байна. Хүн төрөлхтний давшилтын дайснууд, ардын чөлөөлөх энэ хөдөлгөөний дугуйд мод хаяж саатулахыг оролдоно” гэж В.М.Молотов Октябрийн Социалист Их Хувьсгалын 31 жилийн ойд Москвагийн Зөвлөлийн баярын хуралд илтгэсэн илтгэлдээ тэмдэглэсэн билээ. Азийн ард түмний хөдөлгөөн дахь ардын чөлөөлөх хүчний гүйцэтгэж байгаа их ролийн дотор Хятадын ард түмний баатарлаг тэмцэл нь удаан жилээр үргэлжилэн, нийдвэрлэх амжилтыг олж асар их нутаг, хүн амыг өөрийн хүрээндээ хамрах болно. Азийн ардын чөлөөлөх хөдөлгөөнийг саатуулахыг оролдогч гол дайсны нэг нь Америкийн империалистуудаар тэжээгдсэн гоминданы харгис этгээдүүд мөн бөгөөд тэдний түрэмгийллийн довтолгооны аюулыг Хятадын ард түмэн нь өөрөө удаан жилийн гайхамшигт тэмцлийн замыг туулан өнгөрүүлэв. Хятадын ард түмний тэмцлийн түүхийн замыг дөрвөн үе болгож болно. НЭГДҮГЭЭР ҮЕ НЬ: 1925-1927 онуудын хувьсгал, тэр үед Хятадын ажилчин анги нь үндэсний ардчилсан бүх хүчийг оройлон үндэсний буржуйлэг болон тэргүүний сэхээтэнтэй холбоотой явж империалист фронтын эсрэг довтлон Хятадын хагас феодалын этгээдэд цохилт өгч байв. ХОЁРДУГААР ҮЕ НЬ: 1927-1937 онуудын иргэний дайн ба газар тариалангийн хувьсгал, энэ 10 жилийн турш Хятадын ажилчин анги нь харгис этгээдийг эсэргүүцэн, зөвлөлийн хэлбэртэй ардын засгийг байгуулахын төлөө тэмцэж байв. ГУРАВДУГААР ҮЕ НЬ: 1937-1945 онууд дахь Япон Хятадын дайн, энэ дайны үед Хятадын ардын чөлөөлөгч арми нь Японы зэвсэгт хүчний 65-аас доошгүй хувийг өөртөө татаж, Хятад орны хувьд оногдсон империалис дайны удтал үргэлжилсэн униарыг төгсгөл болгожээ. ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ НЬ: 1946 оны дундаас нэгдсэн засгийн газрыг байгуулах тухай улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн хурлын шийдвэрийг Гоминданы харгисуудаас унагааж, Хятад орныг иргэний дайны замд шилжүүлснээс эхлэн одоо хүртэл үргэлжилж байна. Хятадын эв хамт намаар удирдуулсан Хятадын ард түмний 30 шахам жилийн турш тасралтгүй хийсэн тэмцлийн дүнд Манжур, Хойт Хятадын


газар нь Гоминданы эзэмшлээс баргаараа чөлөөлөгдөж бүх Хятадын нутгийн 4-ний 1, хүн амын гуравны нэг хувь болон өргөжив. Хятадыг чөлөөлөгдсөн районд явагдсан эдийн засгийн реформ, улс төр, үзэл суртал, нийгмийн талаар гарсан их өөрчлөлтүүдийг үүн дээр нэмэхийн хамт Хятадын чөлөөлөгдсөн район нь Хятадын нийт ард түмний цаашдын хөгжлийн замыг заагч жинхэнэ ардчилсан хүчин болж чадсан нь ил болов. Хятадын ард түмний эрх чөлөөний олон жилийн түүхт тэмцэл нь дайны дараахь гурван жилд хөгжлийнхээ дээд шатанд гарсан учир түүний амжилт нь жилээс жилд шинэ шинэ хэлбэрийг олж улам тодорсоор байх болов. Сүүлийн жилд чөлөөлөгдсөн районы талаар гарсан шинэ амжилтууд нь хойт Хятадын засгийн газрыг байгуулах нөхцөлийг бүрэлдүүлэв. Энэ оны 8 дугаар сард болсон хойт Хятадын ардын их хурлаар хойт Хятадын Ардын засгийн Газрыг байгуулав. Хойт Хятадын Хэбэй, Шаньси-Хэнань, Шаньдун, Шэньси, Ганьсу мужууд болон бусад районы 500 гаруй төлөөлөгч тус их хуралд хуралдаж Шаньси, Хэбэй, Шаньдун мужуудад явуулсан дайны хоёр жилийн дүнгийн тухай илтгэлийг тавьсан байна. Тус их хурлын сонгууль нь хойт Хятадын ард түмний улс төр, үзэл саналын нэгдэлтэй байгааг харуулсан бөгөөд засгийн газрын гишүүдэд 39 хүнийг сонгохоор тогтоожээ. Хойт Хятадын ардын их хурлын сонгуул нь 8 дугаар сарын 18-ны өдөр явагдсан бөгөөд засгийн газрын гишүүдэд 27 хүнийг сонгож, 12-ыг дараа нь орон нутгаас сонгохоор болжээ. Тус их хурлаас Хятадын эв хамт намын удирдагчийн нэг Дун Би-у хойт Хятадын ардын түр засгийн газрын гишүүнд сонгогджээ. Энэ хүн, Хятадын иргэний дайны нэртэй удирдагчийн нэг нь мөн бөгөөд түүнийг хойт Хятадын ардын түр засгийн газрын даргаар сонгосон байна. Хойт Хятадын ардын засгийн газар нь ингэж байгуулагдсан явдлыг Хятадын бүх давшилт хүмүүс талархан үзэж байна. Хойт Хятадын ардын түр засгийн газар байгуулагдсан явдлыг Гоминданы эзэмшил дахь давшилт байгууллага, Хятадын ардчилсан лиг, ардын давшилт нийгэмлэг, үйлдвэрчний эвлэлүүдээс талархан үзэж хойт Хятадын ардын засгийн газрын дарга Дун Би-уд баярын утсыг явуулсаар байна. Хойт Хятадын засгийн газрын бага хурал, 1948 оны 10 дугаар сарын дундуур болж, засгийн газрын зохион байгуулалт, хууль дүрмийг тогтоон, олон яамыг байгуулж, сайд, орлогч нарыг баталснаар хойт Хятадын ардын засгийн газрыг бүрэн эмхлэн байгуулав. Тэгээд, хойт Хятадын засгийн газрын бэхжил нь иргэний дайны фронт дээр тэмцэгчдийн итгэл зоригийг улам бадруулах хүчин болж байна. Шаньси мужийн төв чиглэлийн чөлөөлөгдсөн районоос хойт Хятадын ардын засгийн газар явуулсан утсандаа: “хойт Хятадын засгийн газар байгуулагдаж, ажлаа эхлэн явуулсан явдалд тус чөлөөлөгдсөн районы зүгээс баярыг хүргэж, цаашид хойт Хятадын Тайюань хотыг ойрын хугацаанаа чөлөөлөхийн төлөө чармайлтыг гаргаж байна” гэжээ. Бүх ард түмний эрмэлзлэгийг хангаж чадах ийм маягийн ардчилсан засгийн газрыг байгуулах явдлын бэлтгэлийг хангах явдалд Хятадын эв хамт нам нь нилээд цагийг зориулжээ. Нэг жилийн урьдаас эхлэн хойт Хятадын стратегийн ач холбогдолтой чухал нутгууд болон Манжурыг Гоминданы эзэмшлээс чөлөөлөн, тэдгээр районы том хот, төмөр замын шугамыг бүслэлтийн байдал оруулсан юм. Тэрчлэн байлдан эзэлсэн газар дээр амжилтаа бэхжүүлэн, помещикуудын газрыг хураан авч тариачдад өгөх зэргээр шийдвэрлэгдээгүй байсан бусад чухал асуудлыг шийдвэрлэх зэргийн их ажлыг гүйцэтгэсэн байна. 1947 он бол Хятадын чөлөөлөгч армийн их давшилттай ялалтын жил байсан бөгөөд 1948 оны зун, намрын шиэн довтлого эхлээд их амжилтыг олж байна. Сүүлийн саруудад Хятадын иргэний дайны фронт дээр шинээр гарч байгаа ардын чөлөөлөгч армийн амжилтуудыг дор дурдъя: Ардын чөлөөлөгч арми нь 9 дүгээр сарын 24-нд Шаньдун мужийн бэхлэгдсэн районыг түүний төв Цзинань хотын хамт эзэлжээ. Манжурын Чанчунгийн бэхлэгдсэн районд бүслэгдсэн Гоминданы 100 мянган цэрэгтэй гарнизон нь 10 дугаар сарын эхээр бүслэлтээс гарахыг оролдсон боловч амжилтыг олсонгүй, харин 10 дугаар сарын 19- нд тэр гарнизон бүхлээрээ бууж өгөв. Ардчилсан арми нь 9 дүгээр сарын сүүлээс эхлэн Цзиньжоугийн районы төлөө шаргуу байлдаж, 10 дугаар сарын 15-нд Цзиньжоу хот ба Шаньдунгийн порт Чифу хотыг чөлөөлөв. Гоминдан ба ардын чөлөөлөгч армийн хооронд хүчтэй тулалдаан Таюэня, Тун-гуань, Суйюан, Калганы районд явагдаж байна. Ардын чөлөөлөгч арми нь Шанхай, Ханькоу, Сианя, Ичана хотууд болон стратегийн холбогдолтой бусад чухал төвүүдийн ойролцоо идэвхтэй довтлон, байлдааны санаачлагыг гартаа барьж байна. Дайны бүх явцад Гоминданы цэргийн стратегийн байдал нь улам оройтож байхад, Хятадын ардын чөлөөлөгч арми нь байлдааны санаачлагыг гартаа барьсаар байгаа нь түр зуурын хэрэг бус болов. Энэ оны хавар, зун, хамрын туршид дайсан ямар ч ахицыг үзсэнгүй. Гоминданыхан нь чөлөөлөгдсөн Янань хотыг 1947 оны 3 дугаар сард эзэлсэн юм. Гоминданд эзлэгдэх хүртэл Хятадын эв хамт намын төв хороо ба ардын чөлөөлөгч 8 дугаар армийн командлал нь энэ хотод 10 шахам жил ажиллаж байсан юм. Янань хотыг эзэлсний дараа Гоминданы генералууд ирээдүйн төлөвийг ухаж чаддагүйн учраас “коммунистуудыг гурван сарын дотор дуусгах болно” гэж чалчиж байлаа. Гэтэл Янанийн төлөө явагдсан 1948 оны байлдаанаар Ху Цзун-наягийн цэрэг бут цохиулан Янань Лочуанийн район нь ардын чөлөөлөгч армид эзлэгджээ. Ардын чөлөөлөгч арми нь Хэнань, Аньхой, Хубэй мужуудийн нилээд их нутгийг шинээр чөлөөлсөн бөгөөд энэ районы өмнөд хил нь хөх мөрөнд хүрчээ. Хэнань муж


дахь эртний Хятадын нийслэл Лоян хотыг ардын чөлөөлөгч арми эзэлжээ. Хэнань мужийн төв Кайфыны төлөө тулалдаанаар 6 дугаар сард Гоминданууд нь 40 мянган цэрэг, офицераа гарздав. Чөлөөлөгч арми нь Шанхай, Нанкинийг хойт тал дахь Цзянсу мужийн ихээхэн нутаг ба Лунхайн төмөр зам, Шаньдунгийн районд Циндао-Цзинаний төмөр замын ихээхэн нутгийг Тайань, Вэйсянь, Бэйхайвэй, Лункоу зэрэг порт хотуудын хамт эзлэн Бэйпин-Суйюаний төмөр зам болон Тайюан, Баодионагийн районд их амжилтыг олжээ. Гоминданы цэргийн 1948 оны сар бүрийн хохирол нь 100 мянга орчим болжээ. Зарим сард тэдний хохирол нь энэ тооноос их илүү гарч байв. Жишээлбэл, 7 дугаар сард Гоминдануудын хохирол нь шархдагсдыг оролцуулахгүйгээр 300 мянган цэрэг офицер болсноо 204 мянга нь олзлогдож, 92 мянга нь алагджээ. 7 дугаар сард олзлогдогсдын дотор генерал, хурандаанууд 62 байсны дээр армийн командлагч нилээд оролцсон байна. Алагдагсдын дотор Японы дэслэгч генерал Мотойцзу, Микаору, Шаньси мужийн цэргийн командлагч Янь Си-Шанягийн орлогч нар оролцжээ. Хятадын иргэний дайны фронт дээр 8 дугаар сар, 9 дүгээр сарын эхний хагаст стратегийн шинжтэй завсарлага болжээ. Тэр үед хүчтэй байлдаан явагдаагүй боловч Гоминдан нь 45 мянган хүнээ алджээ. Энэ завсарлагын үеэр Хятадын харгис хэвлэлүүд нь засгийн газрын цэргүүдийн “нийтийн довтолгоо” удахгүй эхлэнэ гэцгээж байлаа. Энэ үеэр, Гоминданууд нь Америкаас авсан зэвсгээ стратегийн чухал газар дээр ихээр авчирч байсан дээр 8 дугаар сард Гоминданы нутагт мөнгөний реформ явагдсан явдлууд нь харгисуудад “найдвар” төрүүлж, тэдний сэтгэлийг түр сэргээжээ. Тэгээд гоминдааны цэргийн командлал нь “Хятадын коммунистуудыг мөт устгах” тухай шинээр хашгирах болсон юм. Гэвч Гоминданы тэр хашгиралт нь ямар ч найдваргүй байсан бөгөөд 9 дүгээр сарын 16-нд ардын чөлөөлөгч арми, Цзинаний бэхлэгдсэн район руу шийдвэртэй довтлоод, 8 хоногийн дараа Гоминдан нь 100 мянган хүнээ алдаж, генерал У Хуа-венээр толгойлуулсан 83 дугаар дивиз, зэвсгийн хамт Ардчилсан хүчний талд орж ирэв. Цзинань хотыг эзлэхэд Гоминдан нь ихээхэн хохирлыг хүлээсэн бөгөөд Шаньдунгийн цэргийн губернатор генерал Вон-яо-у тэргүүтэй 80 мянган цэрэг офицер олзлогджээ. Цзинаний фронт дээр Гоминданы цэрэгт шийдвэртэй цохилт өгөөд Америкийн далайн цэргийн бааз Циндаогийн байдлыг хүнд болгожээ. Маньчжоу-гогийн нийслэл байсан Чанчунгийн бэхлэгдсэн район нь олон сарын турш бүслэлтэд оршиж байлаа. Энд бүслэлтийн сүүлийн саруудад Гоминданы цэрэг офицерын санал алдагдах нь хүчтэй Шеньгээр толгойлогдсон 60 дугаар арми нь ардын талд орж ирэв. Ардын чөлөөлөгч арми Цзинь-чжоу дах Гоминданы баазруу довтолсон нь цэрэгстратегийн талаар багагүй ач холбогдолтой болов. Энэ оны 9 дүгээр сарын эцэс 10 дугаар сарын эхээр Гоминданы бэхлэгдсэн Исянь, Хинчен, Суйчена хот ардын чөлөөлөгч армид эзлэгдэв. 10 дугаар сарын 16- нд Цзине чжоу хот чөлөөлөгдөв. Гоминданы командлал нь шинэ 8, 39 дүгээр арми болон бусад нэгдсэн 8 дивиз, 5 хороо цэргээ алдав. Цзиньчжоугийн бэхлэгдсэн районы төлөө тулалдаанд Гоминданыхан нь бүгд 100 мянган хүнээ гарзаджээ. Энэ байлдаанд Цзиньжоугийн цэргийн командлагч, Гоминданы шилдэг генералуудын нэг гэж байсан Фань хань Цзе олзлогдов. Сүүлийн үед Бейпин Суйюаньгийн төмөр замын районд байлдааны ажиллагаа ширүүсээд, Калган хотыг бүслэлтийн байдалд оруулав. Калганаас Суйюань хүтрлэх төмөр замын дэвсгэр газар нь ардын чөлөөлөгч армийн эзэмшилд оржээ. Ардын чөлөөлөгч арми нь хөх мөрний эрэг дахь Ичана хотын районд давшиж байгаа бөгөөд энэ район бол Сычуань мужийн чухал түлхүүр нь болсон газар юм. Энэ орчмын хөдөөгийн нилээд хотуудыг чөлөөлөв. Шаньдунгийн баруун өмнөд хэсэг дахь сайн бэхлэгдсэн төв Хэчжэ, Шаньдуны Линьй гэдэг чухал хотыг 10 дугаар сарын дундуур чөлөөлөв. Ардчилсан арми, 10 дугаар сарын эхээр генерал Ху цзуннагийн цэргийг хүнд байдалд оруулан стратегийн чухал холбогдолтой Тунгуань ууланд ойртон Сианигаас зүүн ба баруун хойт талд орших 6 хотыг эзэлж Гоминданы 17, 18 дугаар дивизийг устгасны дээр энд олзлогдогсод 9 мянга, алагдагсад 6 мянгаас дээш болжээ. Энэ байлдаанаар Гоминданы 44, 45 дугаар дивизүүдийг устгаж командлагчдыг нь олзолжээ. Эдгээр шийдвэртэй тулалдааны дүнд Мукденийг бүрэн чөлөөлөв. Мөн Чанчуныг чөлөөлж Манжурыг Гоминданы эзэмшлээс ангижруулжээ. Дундад Хятадад явуулж байгаа байлдаанаар Хэнань мужийн төв Кайфиныг чөлөөлөв. Манжурын төлөө байлдаан нь стратегийн талаар шийдвэртэй амжилт олжээ. Манжурт Гоминданы 1 ба 6 дугаар армиуд болон зэвсэгт хүчин, техник их байсан юм. Гоминдан нь ноднин жил Манжурт нилээд хэмжээний нутгийг эзэмшиж байсан боловч өнгөрсөн оны намар, ардын чөлөөлөгч армийн давшилтад түрэгдэн Мукден-Чанчун-Шанхай-Гуаньны нарийн зурвас газрыг хяналтдаа хадгалах болсон юм. Тэгээд энэ нарийн зурвас газарт эзэмшлийн байдлаа хэвээр хадгалж байхыг ихэд чармайж ирэв. Энэ зурвас газрын нэг болсон Гирин, Сынинга хотуудыг өнгөрсөн оны 3 дугаар сард ардын чөлөөлөгч арми эзэлж авчээ. Ардын чөлөөлөгч армийн энэ зун, намрын хүчтэй шинэ довтолгооны үрээр Манжураас Гоминданыг хөөн зайлуулж Манжурыг бүрэн чөлөөлөв. Гоминданууд, Манжурт эзэмшлээ тогтоохын тул Мукден өөд хамаг шилдэг цэрэг, сайн зэвсгээ ихээр зөөсөн боловч тэр нь Манжурыг бүхэлд нь алдахаас өөр юуг ч Гоминданд өгч чадсангүй. Иргэний дайны ийм шийдвэртэй явдлуудын улмаас Гоминданы засгийн газар нь фронтын шугамыг ганцхан Манжурт бус харин хойт дундад Хятадад алдах төлөвтэй болов. Гоминданы байдал эрс доройтож байгаа бөгөөд түүнийг


өөрчлөх найдвар огт алга. Гэтэл Чан Кай-Ши 11 дүгээр сарын Америкийн Холбоот Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг харж байлаа. Хэрэв Америкийн Холбоот Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Дьюи орж түүний засгийн газар тогтвол цэргийн тусламжийг шууд авч болох бөгөөд үүгээр доройтлоос ангижирч болох магадгүй гэж найдаж байлаа. Гэтэл В.М.Молотов, Октябрийн Социалист Их Хувьсгалын 31 жилийн ойд Москвагийн зөвлөлийн баярын хурал дээр тавьсан илтгэлдээ “сонгуульд шууд харгис хамгийн түрэмгий программтай байсан бүгд найрамдах нам, Дьюигийн унасан явдал бол Америкийн ард түмний олонхи нь түүний программыг няцааж байгааг үзүүлж байна” гэж тэмдэглэсэн нь Гоминданы харгис этгээдүүдийн цэргийн тусламж авах гэсэн горьдлого нь нэг адил унасныг давхар батална. ЛООХУУЗ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.11.27 №278/4048/ 4-р нүүрт Хятадын Ардын Чөлөөлөх арми, Калганыг эзлэв ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 24, /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Хятадын Ардын Чөлөөлөх арми, 12 дугаар сарын 22-ны шөнө Чахарын гол хот Калганыг эзлэв. Тус хотыг хориглож байсан Гоминданы бүх цэрэг алагдах, олзлогдох зэргээр устав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.12.28 №303/4073/ 4-р нүүрт


Click to View FlipBook Version