The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-07 02:28:24

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

1.Хятад-Монголын харилцаа 1922-1948

нууц түлхүүрийн бичээч Хабенихт нарын зэрэг 7 хүнийг баривчилав. Тэднийг Хятадад шийтгэж магадгүй байна. Тэднийг цэргийн гэмт хэргийн этгээд нар гэж үзэж, Америкийн Холбоот Улсыг эсэргүүцсэн гэмт хэрэгт сэжигдэж байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.04.21 №94/3258/ 4-р нүүрт Америк, Дундад хоёр улс хэлэлцээ хийж байгаа мэтийн тухай мэдээ ШАНХАЙ. 5 дугаар сарын 17. /ТАСС/. Цэргийн илүүдэл материалыг устгах Америкийн комисс, мөн Америкийн флотын командлал, Хятадын засгийн газартай гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа мэтийн тухай сонсгол Шанхайд их байна. Энэ гэрээний ёсоор Америкийн холбоот улс, Хятадын далайн цэргийн флотод, Америкийн 15 сая долларын үнэтэй онгоц засварлахад хэрэглэх портын хэрэгсэлийг худалдаж, оронд нь Шанхай/Циндао/ зэрэг Хятадын портод Америкийн далайн цэргийн онгоцыг сэлбэн засварлах эрхийг авна. Тэр гэрээг байгуулбал бусад улсын далайн цэргийн онгоц байхгүй байгаа Хятадын далай, усанд Америкийн Холбоот Улсын далайн хүчин, онгоцдоо байлгах хэрэгтэй гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.05.22 №117/3281/ 3-р нүүрт Хятадын байдал ШАНХАЙ. 5 дугаар сарын 15. /ТАСС/. Хятадын хэвлэлийн мэдээнд үзвэл, /Чанчуны баруун өмнө байгаа/ Сипингай одоо хүртэл ардчилсан ёсны нэгдсэн армийн мэдэлд байсаар байна. Бүх фронтод одоо тайван байсаар байхад Гоминданы цэрэг хүчээ зузаатгасаар байна. Янцзы мөрөн дахь Цзянсу Акьхуэй мужид Гоминданы цэрэг, ерөнхий давшилт хийхийн бэлтгэлийг хийж, Нанкин, Цзинцзян, Яньчжоу, Дейсин хотууд, мөн тэдгээрийн орчин газруудад бөөгнөрч байна. Шандунь мужид Гоминданы цэрэг, тоглоомын засгийн газрын цэргийн хамт хилийн районд нэвтрэн орох гэж Тяньцзинь, Пукоу, Бээжин, Ханькоугийн төмөр зам дагуу тасралтгүй атак хийж байна. Шанси мужид генерал Янь Си-Шань, урьд тоглоомын засгийн газрын офицер байгаад, одоо түүнд захирагдаж байгаа офицер нар, мөн мужийн чөлөөлөгдсөн районд одоо давшихаар төлөвлөгөө хийж банйа. Японы 6.000 цэргийн байгуулалтыг өөрчлөж, эв хамтын цэргийг дайрахаар тусгай бригад байгуулсан байна. Нанкин, Хугао хоёрын байдал дахин түгшүүртэй боллоо гэж Дагунбао сонин бичсэн байна. Цзянсу мужийн эрх баригчид, эв хамтын шинэ 4 дүгээр армийн 50.000 цэрэг, эдгээр хотын районд атак хийсэн мэт мэдээг хүлээж авсан гэж байна. Бас Чжоу Энь-Лай, 5 дугаар сарын 14-нд хээрийн командуудын ажиллагааны шинэ төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг татгалзсан гэж “Синь-Вэньбао” гэдэг сонин бичсэн байна. Генерал Маршалын гаргасан шинэ төлөвлөгөөнд засгийн газрын ба эв хамтын цэрэг бол дээрх командууд дахь Америкийн төлөөлөгч нарын авсан арга хэмжээг өөрийн засгийн газрын ба эв хамтын төлөөлөгч нарт батлуулалгүй шууд дагаж захирагдах ёстой гэсэн байна. “Шэньбао” сонины Бээжиний сурвалжлагч уламжлахдаа Бээжин дахь гүйцэтгэгч штабд байгаа Хятадын засгийн газрын төлөөлөгч нарт хойт Хятадын хурцадсан байдлын тухай Нанкин дахь засгийн газрын төлөөлөгч нартай зөвлөлдөхөөр 5 дугаар сарын 14-нд гэнэт явсан байна. Хойт Хятадад цэрэг хөдөлж, тулалдааны явдал цөөнгүй гарч, харилцаа холбооны шугам эвдэрсэн учир, байдал тун сүрхий хурцдав гэж тэр сонин тэмдэглэсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.05.23 №118/3282/ 3-р нүүрт Шанхайд юмны үнэ их болсныг эсэргүүцэн, ажлаа хаяж жагсаал хийв ШАНХАЙ. 5 дугаар сарын 19. /ТАСС/. Сүүлийн гурван хоногийн дотор цагаан будааны үнэ 40-өөс 50 хувь нэмэгдсэн байна. Трамвай гэдэг цахилгаан тэрэгний компанийн ажилчид, гайлын албан хаагчид, загас тээвэрлэгчид, бас хашаа хороог харагч 10.000 шахам хүн, 5 дугаар сарын 18-нд ажлаа хаяв. Хэдийгээр жагсаал цуглаан хийхийг албан ёсоор хориглосон боловч хашаа хороо харагч нар 5 дугаар сарын 18-нд жагсаал цуглаан хийв. Жагсагчид, амьдралынхаа байдлыг сайжруулахыг шаардсан лозунгуудыг барьж, хотын гол гудамжаар явав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.06.02 №127/3291/ 4-р нүүрт ТАСС-ын хариу ШАНХАЙ “Шэньбао” сонин, Зөвлөлтийн 100 офицер нар Чжаодун дахь Хятадын эв хамтын армийн артиллерийн ангийг сургаж байгаагийн гадна мөн армийн гурван батальон нь Зөвлөлтийн зэвсгээр хангагдсан байна гэх мэтийн Цзинанаас ирүүлсэн мэдээллийг нийтэлжээ. ТАСС-аас энэ мэдээлэл бол, эхнээсээ аваад, эцсээ хүртэл худал гүтгэлгээ юм гэж хариулжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.05.25 №120/3284/ 1-р нүүрт


Цусимийн байлдаанд амь үрэгдсэн Орос дайчдыг дурсаж, Шанхайд ерөөл уншив ШАНХАЙ. 5 дугаар сарын 31. /ТАСС/. 5 дугаар сарын 27-нд буюу дөчин жилийн өмнө Япончууд Харбин, Гирин, Манжийн бүх нутаг, Тяньцзин, дараа нь Шанхайд орос хүнийг сүрдүүлэх зорилгоор Цусимийн хоолойд Оросын флотыг устгасан явдлыг тэмдэглэж, парад жагсаалыг албадан хийлгэсэн тэр өдрийг тохиолдуулан, Шанхайд Цусимийн байлдаанд эр орныхоо төлөө амиа үрэгдэгсдийг дурсаж, Японыг ялсны дараа ерөөлийг анх удаа уншиж ёслов. Уг ерөөлийг Шанхайн хамба лам Джон уншив. Тэр ерөөлд Улаан Армийн төлөөлөгч, цэргийн атташийн туслах дэд хурандаа Андреев байлцав. Ерөөлийг уншихын өмнө хамба лам Джоны хэлсэн нь: “Оросын ард түмэн, 40 жилийн турс Оросын үнэн хэрэг, аугаа хүчний ялалтын баярыг хүлээж байв. Тэр цаг нь одоо болов. Жигшүүрт дайсан дарагдав. Далайн бааатар цэргүүд Цусимийн байлдаанд амиа алдсан нь үр дүнгүй болсонгүй бөгөөд тэдний үр хүүхэд нь Орос улсыг ялалтад хүргэснийг бид үзэж байна. Найдвар зориг хоёр дахин мандаж бадрав” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.06.05 №129/3293/ 4-р нүүрт ТАСС-ын хариу Гоминда намын төвийн гүйцэтгэгч хорооны Чжун-янжибайо гэдэг сонин саяхан Бээжингээс авсан мэдээг нийтэлсэн нь, Харбинд Зөвлөлтийн хэсэг цэрэг үлдсэн мэт гэжээ. Энэ тухай ТАСС, уг мэдээ бол хараахан худал ташаа байна. 1946 оны 5 дугаар сарын 22-т нийтэлсэн мэдээний ёсоор Манж нутгаас Зөвлөлтийн цэргийг 5 дугаар сарын 3-нд бүрэн гаргасан нь илэрхий билээ гэж хариулна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.06.20 №142/3306/ 2-р нүүрт Шанхайд жагсаал болов ЛОНДОН. 6 дугаар сарын 23. /ТАСС/. Рейтер Агентлагийн Шанхай дахь сурвалжлагчийн уламжилсан нь, 6 дугаар сарын 23-нд Шанхай хотноо Хятадын 70.000 ард иргэд оролцож Хятадын иргэний дайныг зогсоож, Америкийн цэргийг Хятадын нутгаас гаргахыг шаардсан олон түмний жагсаал болов. Үүнд ямар нэг мөргөлдөөн будлиан гарч магадгүйг болгоомжлон Шанхайд байгаа бүх Америк нарыг гудамжнаа гарч болохгүй гэсэн байв. Энэ жагсаал найрамдылн төлөөний тэмцлийн зургаан хоногийн компанийн төгсгөл нь болов гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.07.04 №154/3318/ 3-4р нүүрт Мао Цзе-Дуны мэдэгдэл НАНКИН. 6 дугаар сарын 24. /ТАСС/. Хятадын эв хамт намын төв хорооны дарга Мао Цзе-Дунд, Америкаас Хятад цэргийн талаар тусламж үзүүлж байгааг эрс буруушаасан мэдэгдлийг нийтлэв. Мао ЦзеДуны хэлсэн нь, “Америкийн Холбоот Улсын департамент, Хятадад цэргийн тусламжийг үргэлжлэн үзүүлэх тухай хуулийн төлөвлөгөөг 6 дугаар сарын 14-нд их хуралд шийдвэрлүүлэхээр оруулав. Энэ бол, Хятадад тогтвортой тайван байдлыг тогтоож, тусгаар тогтносон ардчилсан ёс байгуулах хэрэгт тун тохиромжгүй байна. Иймд Хятадын эв хамт нам, тэр хуулийн төлөвлөгөөг зөвшөөрөхгүй байна. Бас Хяталын ардчилсан үзэлтэн ард түмэн, эв хамт намын тэр саналыг баримталж байна” гэжээ. Мао ЦзеДуны цааш хэлсэн нь, “Японы бууж өгснөөс хойг Америкийн Холбоот Улс, Хятадын Гоминданы засгийн газарт цэргийн янз бүрийн тусламж үзүүлэхийг зогсоох байтугай улам бүр хүчтэй болгож, түүнийгээ далимдуулан Хятадын нутаг, Хятадын усанд том хэмжээний зэвсэгт хүчийг явуулж байна. Энэ ажиллагаа нь, Хятадад өргөн хэмжээгээр явагдаж байгаа иргэний том дайны үүсэх, үргэлжлэх, өрөгжихийн үндсэн шалтгаан болж байна” гэжээ. Одоогийн байдлын тоймыг гаргаж, Гоминдан нам, Хятадын тайван байдал, ардчилсан ёсыг хөгжүүлэхэд тохиромжтой бүх бололцоог зөрчсөнийг дурдаж, Мао Цзе-Дуны хэлсэн нь, “Америкийн Холбоот Улс, Хятадад цэргийн тусламж үзүүлж байгаа нэрийдлээр Хятадын дотоод хэрэгт зэвсэгтэй оролцон, Гоминданы дарангуйлан захирах засгийн газарт тусалж байна. Энэ нь, иргэний дайн, эмх замбараагүй явдал, хагарал будлиан, аллага, халдлага, гуйлганчлалыг төрүүлж байна. Энэ байдал нь, одоо Хятад Улсыг зэвсэгт хүчээ өөрчлөн зохиох, цэргээ татаж буулгах бололцоогүй болгож байгаагаас гадна, Нэгдсэн Улс Үндэстний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж байна. Энэ байдал нь Хятад Улсын үндэсний бэхжил, тусгаар тогтнол, нутаг, үндэсний бүрэн бүтэн байх явдалд аюулыг учруулж байна. Бас Хятад, Америкийн их ард түмний хоорондын алдарт эв найрамдал, Хятад, Америкийн худалдааны цаашдын хөгжлийг эвдэж байна” гэжээ. Мэдэгдлийнхээ төгсгөлд Мао Цзе-Дуны тэмдэглэсн нь, “Учир байдал ийм байхад Хятадын эв хамт нам, Америкийн засгийн газраас, Хятадын Гоминданы засгийн газарт худалдаа наймаа буюу зээл гэх зэргээр буу зэвсгийг үргэлжлэн ирүүлж байгааг буруушаахгүй байж үл чадна. Хятадын эв хамт нам, Америкийн цэргийн зөвлөлгөөн төлөөлөгчдийг Хятадад ирүүлэхийг эрс татгалзсан. Иймд Хятадын эв хамт нам, Америкийн Холбоот Улсаас, Хятадад


цэргийн тусламж үзүүлэхийг даруй зогсоож, Хятадаас Америкийн зэвсэгт хүчнийг дав даруй гаргахыг шаардана” гэжээ. Хятадын кино театрын ажилтан нар, Америк дахь нөхөддөө захидал бичив ШАНХАЙ. 6 дугаар сарын 24. /ТАСС/. “Шидайжибао” сонин, Хятадын кино театрын 103 ажилтан, Америкийн Холбоот Улс дахь нөхөддөө бичсэн задгай захидлыг нийтлэв. Энэ захидлыг бичигчид, Хятад дахь Америкийн улс төрийн бодлогын харшил зөрчлийг тодорхойлон бичжээ. Мөн захидалд “Хэрэв Хятаад Америкийн цэрэг, хөлөг онгоц, нисэх онгоцыг ирүүлдэггүй, мөн Хятадад Америкийн цэрэг байдаггүй бол, энэ улсад иргэни йдайн ийм амархан дэгдэж чадахгүй байхсан билээ. Харин чухам хүү Америкийн Холбоот Улс, тэмцэж байгаа хоёр талын нэгд нь тусламжийг үзүүлсний улмаас тусламж авсан тэр тал нь ялахад нилээд бололцоотой байна. Иймд иргэний дайн дэгдэх бололцоо гэнэт ихсэж, энэ тухай Хятадын бүх ард түмний хүсэж байсан найрамдал, найдваргүй болов” гэжээ. Мөн захидлын эцэст “Америкийн Холбоот Улс, Хятадаас цэргээ татан гаргаж, цэрэг, зэр зэвсгийг шилжүүлэн ирүүлэхийг зогсоож, Хятадын дотоод зөрөлдөөнийг нэг тийш шийдвэрлэх хэрэгт ганцхан улс төр, найрамдлын хэлэлцээг ашиглахыг бид шаардаж байна. Нөхөд өө, хуурай зам, далай, агаарын цэргийн хүчийг Хятадаас даруй татан гаргаж бас тэмцэж байгаа хоёр талын нэгэнд нь цэрэг зэвсэг ирүүлэх зэргээр туслахыг зогсоож төвиийг сахиж байхыг засгийнхаа газарт хатуу шаардагтун. Изоляционис бүлгийн элдэв хатгалгыг илрүүлэгтүн” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.07.04 №154/3318/ 3-4р нүүрт Хятадын мөнгөний ханш унав ШАНХАЙ. 7 дугаар сарын 19./ТАСС/. Ознь-бао гэдэг сонин уламжлахдаа Хятадын сангийн яамны мэдээгээр гүйлгээнд гаргасан мөнгөн тэмдэгтийн хэмжээ, Хятадын нэг триллион /1,000,000,000,000/ доллар болсоэ гэжээ. 4-р нүүрт Хятадын ардчилсан ёсны лигийн хэвлэлийн бага хурал ШАНХАЙ. 7 дугаар сарын 16. /ТАСС/. Хятадын ардчилсан лигийн удирдагч Чжан Бо-Цзюн, Шэн ЧжунЖу, Ло Лу-Цзи, Чжан Шунь-Фу, Хуан Янь-бей нар, өчигдөр хэвлэлийн бага хурлыг хуралдуулж, Гоминда, Хятадын эвт хамт нам хоёрын хоорондын хэлэлцээ бүтэлгүй болсоноос Хятадын цэрэг, улс төрийн байдал, түгшүүртэй болсон тухай лигийн тунхаглалыг уншиж сонсгов. Тэр тунхаглалд үгүүлсэн нь “Хятадын ардчилсан лигийн гишүүн бид, бас Хятадын ард түмэн, өөрийн улс үндэстний дотор алах хядах гэмт хэрэгт улсаа түлхэж байсан удаа огтгүй билээ. Бид нар энх тайвныг эрмэлзэн, үндэстний нэгдлийн төлөө тэмцэж байна. Бид дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээн босгож, өөрийн улсын байгуулалтыг өөрчлөн, ард түмний байдлыг сайжруулахын төлөө санаа тавигч ардчилсан, шударга засгийн газартай байхыг хүсэж байна. Хэрэв улс төрийн зөвөлгөөний зөвлөлийн шийдвэрийг биелүүлбэл Хятадын одоогийн кризист оролгүй, өөрийн улсын байгуулалтыг өөрчлөн сэргээн босгож, энх тайвны замд орж чадах билээ. Гэтэл Манж Хятадын асуудлыг найрамдлын замаар шийдвэрлэх тухай ардчилсан лигийн саналыг Хятадын засгийн газраас хэрэгсэхгүй болгосон нь харамсалтой байна. Энх тайван байдлын төлөөний тэмцлийг үргэлжилж, одоогийн байдлаас гаргах арга замыг олбол зохих болоод байна. Энэ мухардсан байдлаас гарахын тул цэрэг улс төрийн асуудлыг нэг зэргээр хэлэлцвэл, хамгийн сайн арга болох байна. Одоо Хятад улсын аюулт байдлаасаа гарах зам нь дан ганц ардчилсан ёсыг тогтооход оршиж байна. Ардчилсан үзэлтэн нар, Хятадын бүх намыг оролцуулсан эвслийн засаг байгуулж, үндэсний хуралд бүх намын төлөөлөгчдийг оруулахыг шаардаж байна. Үндэсний хурал дан ганц нэг намын эрх мэдэлд байх ёсгүй. Үндэсний хуралд Гоминданы батлуулахыг завдаж байгаа үндсэн хууль бол ганц намын эрх ашгийн төлөө бус, харин ардчилсан ёсны үндсэн хууль байх ёстой” гэжээ. Ло Лун-Цзи, гадаадын сурвалжлагчдын асуултыг хариулахдаа засгийн газраас цэрэг улс төрийн асуудлыг хэлэлцэхийг татгалзсан явдал бол хэлэлцээ бүтэлгүй болсны гол шалтгаан болно. Хятадын эв хамт нам, улс төрийн зөлөгөөний зөвлөлд цэрэг, улс төрийн асуудлыг хэлэлцэхийг зүйлтэй гэж үзэж байна. Гэвч засгийн газар энэ зөвлөлийг дахин ажиллуулахыг хүсэхгүй байна. Ло Лун-Цзийн саналаар бол тус улсын хувь заяаг шийдвэрлэхэд дан ганц гурван хороо биш, Бусад намын төлөөлөгчид бас оролцох хэрэгтэй байна. Үндэсний хурлыг нэг намын засгийн газар хуралдуулах бус, харин эвслийн засгийн газар хуралдуулах ёстойг онцлон тэмдэглэжээ. Одоо засгийн газраас улс төрийн явдлын баталгаа, энх тайван байдлыг хангах ёстой байна. Хэрэв иргэний дайныг зогсоож, ардчилсөн ёсыг тогтоохыг шаардсан Хятадын ардчилсан лигийн шаардлагыг биелүүлэхгүй бол Хятадын ардчилсан лиг, Хятадын ардчилсан үзэлтэнд туслахыг ард түмэн ба дэлхий дахины олон нийтэд уриалах болно гэсэн байна. Үндсийг хамгаалах холбооны удирдагч бөгөөд Хятадын ардчилсан лигийн хорооны гишүүн Чэн Чжун-жу, Ли Гун-бог алсан явдлын тухай хэлэхдээ ардчилсан ёсны зүтгэлтнийг алсан явдал бол Хятадын ардчилсан ёсыг эсэргүүлцсэн улс төрийн гэмт хэрэг болно. Бас


энэ жилийн дөрөвдүгээр сард Чун цины цуглаан ба Хятадын нийслэл Нанкины найрамдлын бага хуралд явуулсан Сианий сонинуудын 2 эрхлэгчийг алсныг дурдав. “Чан Кай-Шийн Хятадад ардчилсан үзэлтэн Ли Гун-богийн зэрэг хүмүүс, байж болохгүй болсон нь харамсалтай байна” гэж хэлэв. Хэвлэлийн бага хуралд Чжоу Энь-лайн хэлсэн үг НАНКИН. 7 дугаар сарын 18. /ТАСС/. Хэвлэлийн бага хуралд Хятадын эв хамт намын төлөөлөгчдийн дарга Чжоу Энь-лайн хэлсэн нь: “Хятадын одоогийн байдалд тулгарч байгаа чухал бөгөөд хурцадсан асуудлууд бол, нэгдүгээрт иргэний дайн, хоёрдугаарт улс төрийн явдалтай холбогдсон аллага хядлага байна. Би, Хятадын эв хамт намын төлөөлөгчдийн өмнөөс доорх зүйлийг хэлэхийг хүсэж байна. Хятадын одоогийн тэмцэл, нутгийн чанартай байлдааны байдлаас хэтэрч, нийт иргэний дайны байдалд оров. Одоо дөрвөн том фронт дээр ирэгний дайн хийж байна. Нэгдүгээр фронт нь төв фронт байна. 6 дугаар сарын 26-нд Гоминдааны 400 мянган цэрэг “Төв бүсийг бүсэлж устгах”-аар давшиж эхлээд Сюань-худя-нийг эзлэв. Манай цэрэг, Бээжин-Ханькоугийн төмөр замыг 6 дугаар сарын 30-нд огтолж гарав. Тэднийг одоо хүртэл мөрдөн мөшгиж, атакласаар байна. Хоёрдугаарт Шаньдуны фронтод Гоминдааны 150 мянга шахам хүнтэй 5 арми, Цзинань-Циндаогийн төмөр замын дагуу байгаа манай цэргийг атакалж байна. Цзинан, Вэйсянянгаас атак хийж байсан гоминдааны цэрэг, долдугаар сарын дундуур хоорондоо нийлсэн байна. Гуравдугаар фронт Цзянсу мужийн умарт хэсэгт байгаа гоминдааны 12 арми, нутгийн зэвсэгт отрядуудын хамт бүгд 500 мянга шахам хүн гурван зүгээс том давшилт хийхдээ өөрийн ажиллагааг флот, нисэх онгоцны ажиллагаатай тохируулан ажиллаж байна. Цзу-нанины нэгдүгээр арми Шаньчжоугийн районоос долдугаар сарын 3-нд Хуанхэ мөрнийг гатлаад, Янси-нашийн цэрэгтэй нийлж Вэнь-сийг эзлэв. Энэ байдал хэвээр үргэлжилбэл Бээжин-Ханькоу, Тянцзин-Цукоугийн төмөр зам дагуу район, Манж, Жэхэ тужийг удахгүй иргэний дайнд татан оруулах болно. Тэгээд Гоминдаан нар худал ухуулгыг тараахаа бага болгож, байлдахыг газар бүгд зогсох тухай тушаалыг даруй гаргахыг бид шаардана. Ерөөс иргэний дайн үүссэний хариуцлагыг Гоминдаан хүлээх ёстой. Саяхан улс төрийн зүтгэлтэн, ардчилсан лигийн удирдагч Ли Гунбо, эрдэмтэн Вэнт И-то нарыг Куньминд алсан явдал бол ардчилсан бүлэг ба Гоминдааны эрх баригчдын хоорондоо нэгдэлтэй хамтран ажиллах явдлыг эвдэхэд хүрэлцэхүйц хэрэг болов. Ли Гун-бог алаад дөрөв хоносны дараа эрдэмтэн Вэнь-И-тог хүүтэй нь алав. Энэ улс төрийн ажилтныг зориуд алж байгаа хэрэг мөн. Үүний урьдын цуст явдлыг шалган үзэж дуусаагүй байхад Куньминд хүний амийг дараа дараагаар сүйтгэж байна. Бас энэ мэтээр бусдын амийг хорлох явдал, Чунцин, Чунду, Ханькоу, Бэйпин, Кантон бас Нанкин, Шанхайд гарч байж магадгүй байна. Хүнийг ингэж алж байгаа явдал бол Гоминдааны гестапогийн харгис фашист чанарыг үзүүлж байна. Энэ гестапогийнхан, энх тайвны төлөөний ардчилсан хөдөлгөөнийг дарж, зарим хүнийг мөрдөн хавчихын тул тэмцлийн нууц аргуудыг хэрэглэж байна. Хэрэв Гоминдааны эрх баригчид, өөрийн хуучин бодлогыг өөрчилж, гестапогийн байгууллагыг устгах арга хэмжээг даруй авахгүй бол улс төрийн талаар хэлэлцээр хийсний хэрэг огт байхгүй байна” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.07.24 №171/3335/ 3-р нүүрт Гоминдааны цэрэг, Хятадын иргэний дайныг эсэргүүцэн оргож байна ШАНХАЙ, 7 дугаар сарын 22. /ТАСС/. Нанкинаас Лянь-сованьбао гэдэг сонины сурвалжлагчийн уламжилсан нь, Юньань Лун-юн мужийн жанжин сайдын хүү генерал Лун Чжун-Цзу хэлэхдээ миний 24 дүгээр бригадын бүх цэрэг, Хятадын иргэний дайныг эсэргүүцэн оргож зайлав. Тэр генерал Лун ЧжунЦзе одоо Нанкинд харгалзаанд байна. Лун Чжун-Цзугийн үгээр бол түүний бригад, 6 дугаар сарын дундуур генерал Ду ю-миний цэргийн хамт манжид очихоор Ханькоу хүртэл явган яввах тушаал авсан байжээ. Тэгтэл түүний цэргүүл, иргэний дайнд явахгүй гэж удаа дараа оргосоор, одоо тэр бригадад нэг ч цэрэг үлдсэнгүй байна. Лун Чжун-Цзу, цэргийн яамны сайд Чжэнь-Чэнтэй уулзахаар Нанкинд очсон байна. Гэтэл цэргийн яамны сайд нь уулзах зөвшөөрлийг өгсөнгүй байжээ. Дараа нь 7 дугаар сарын 11-нд жандарам нар, Лун-Чжун-Цзуг баривчилсан боловч харгалзан байхаар сулалсан банйа гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.07.25 №172/3336/ 4-р нүүрт Куньминд Зөвлөлт Улс ба Хятадын соёлын холбоог хаав ШАНХАЙ. 7 дугаар сарын 23. /ТАСС/. Лянь Ожибао гэдэг сонин уламжлахдаа баруун өмнөд Хятадын Юннань мужийн эрх баригчид Куньмин дахь Зөвлөлт улс ба Хятадын соёлын холбоог хаав. Куньмин дахь Зөвлөлт улс ба хятадын соёлын холбооны байшинг 11 цагийн турш нэгжиж гурван хүнийг баривчлав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.07.31 №174/3338/ 4-р нүүрт


Америкийн холбоот улсаас Хятадад бэлгэлсэн хөлөг онгоцнууд Нанкинд ирэв ЛОНДОН. 7 дугаар сарын 28. /ТАСС/. Рейтер агентлаг уламжлахдаа Америкийн холбоот улсаас Хятадад бэлгэлсэн Эсмин онгоц 2, Мин шүүрдэгч онгоц 4, шунгадаг онгоц 2, бүгд 8 онгоц өчигдөр Нанкинд ирэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.01 №175/3339/ 2-р нүүрт Сун Ят-Сены авгайн илэрхийллийг Америкийн холбоот улсаас хэрхэн үзэж байгаа тухай мэдээ ВАШИНГТОН. 7 дугаар сарын 27. /ТАСС/. “Найрамдлыг олно” гэдэг үндэсний байгууллагын хорооны дарга, далайн явган цэргийн бригадын чөлөөтэй байгаа генерал Карлсон, хэвлэлд зориулсан мэдэгдэлдээ Америкийн Холбоот Улсаас, Хятадын төв засгийн газарт шууд буюу шууд бусаар тусалсан хэвээр байвал, хятадын иргэний дайн дэлхийн гуравдугаар их дайны үүсгэх явдлыг хурдатгах болно гэж урьдчилан сануулжээ. Цааш нь Карлсон ноён эмэгтэй Сун Ят-сены илэрхийллийг анхааралтайгаар уншихыг Америкийнханд уриалж хэлэхдээ Хятадын ард түмнийг эрх чөлөө жаргалт байдалтай болгох нөхцлийг олгосон хятадын зохион байгуулалттай хэсгийг устгах зорилгоор иргэний дайныг дахин өдөөх санаатай Гоменданы зарим харгис этгээдийг дэврүүлэх гол нөхцөл, Америкийн Холбоот Улсаас гарсан байна. Америкийн Холбоот Улс, зэвсэгт хүчнээ Хятадаас гаргахгүй, Нанкины засгийн газарт санхүү цэргийн тусламжийг үзүүлж байгаа цагт Гоменданы олонхи нь болсон харгис этгээд нар, хятадад өөрчлөлт хийж, ардчилсан ёсыг тогтоон, энх тайван байдлыг хангах шударга ёсны эвслийн засгийн газар байгуулах тухай шийдвэрийг гаргахгүй байхад хүрнэ гэжээ. “Дэлхий дахины бусад улс, Хятадын ард түмний хэргийг өөрийн нь хэрэг болгов. Тэр ард түмэн, төлөөлөгчдийн засгийн газар бол нийтийн энх тайван байдлын төлөөний тэмцэлд ардчилсан ёсны том хүч болно гэж байна” гэж Карлсон хэлэв. Ноён эмэгтэй Сун Ятсен, нөхцөл байдлыг гүнзгий ойлгож, өөрийн ард түмний сайн сайхан байдлын төлөө мэхийн санаа тавьж байгаа нь эргэлзээгүй гэж би хатуу итгэж байна гэж Карлсон хэлэв. Зарим “Нью-Йорк Геральд Трибюн”, “Постдипет” бас Питтербургт гардаг “Постгазетт” гэдэг том сонин, ноён эмэгтэй Сун Ят-сены хэлснийг зүйтэй тайлбарласан байна. Ноён эмэгтэй Сун Ят-сены илэрхийллийн дараа “Чикаго Сан” гэдэг сонин, тэргүүнийхээ үгүүлэлд Америкийн Холбоот Улс, Хятадад “цэргийн түрэмгий халдлага”-ны программыг биелүүлэхийг шууд зогсоохыг эрс шаардсан байна. “Нью-Йорк Геральд Трибюн” гэдэг сонин, Хятадын харгисууд, Хятадад иргэний дайныг өдөөж, Хятадын эв хамты намыг Америкийн Холбоот Улс, Зөвлөлт Холбоот Улс хоёрын хооронд будлиан өдөөхийг бодож байна гэж ноён эмэгтэ Сун Ят-сены хэлснийг зөвшөөрөхшүй байж болохгүй. Америкийн Холбоот Улсын зарим ажиллагаа нь Хятадын харгис этгээдүүдийн урам зоригийг сэргээж байна гэж бичсэн байна. “Пост диспетч” гэдэг соини, Америкийн цэрэг, Хятадад байаын зохистой үндэс байхгүй болсноор барахгүй, Америкийн Холбоот Улсаас Хятадын үндэсний засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа явдал, Хятадын иргэний дайныг хөгжүүлж байна гэж тэмдэглэсэн байна. Бас Питтсбургт гардаг “Пост Газетт” гэдэг сонин, Хятадад иргэний дайн зогсож өргөн ардчилсөн суурьтай эвслийн засгийн газрыг байгуулах хүртэл Америкийн Холбоот Улсаас Хятадад цэргийн ямар нэг тусламж үзүүлэх явдлыг зогсоохыг ноён эмэгтэй Сун Ят-сены шаардсаныг зөвшөөрнө. Америкийн тусламж бол Хятадын нэг бүлгээс нөгөө бүлгээ эсэргүүцсэн иргэний дайныг хөгжүүлэхэд зориулагдсан бус, харин Хятадаас гадаадад түрэмгийлэн халдах явдлыг эсэргүүцэх хүчнийг нэмэгдүүлэхэд зориулагдсан байх ёстой гэж бичсэн байна. Филадельфтд гардаг “Инкуайрер” гэдэг сонин, хэрэв Америкийн цэргийн хүч, Хятадын цэргийн байлдаанд түлхэц болж байгаа бол тэр байдлыг зогсоож, Америкийн хүчнийг татаж авах хэрэгтэй гэж бичсэн байна. “Уолстрит джорнай” гэдэг сонин, Чан Кай-ши бус Хятадын ямар нэг засгийн газарт зээл олгохыг зогсвол зохино гэж бичсэн байна. Японы гэмт этгээдийн хэргийг Шанхайд тасалсан тогтоол НЬЮ-ЙОРК, 7 дугаар сарын 26. /ТАСС/. Ассойшиэйтед Пресс агентлагийн Шанхайн сурвалжлагч уламжлахдаа, Америкийн цэргийн шүүх таслахаас, Японы цэргийн 10 дугаар тойргийн цааз хуулийн хэлтсийн дарга байсан хурандаа Фуракав, Тай Ван арал дахь Японы цэргйин шүүх таслахын дарга байсан дэд хурандаа Сигиур нарыг цаазаар аваачих ба Японы цэргийн 10 дугаар тойргийн штабын дарга байсан дэслэгч генерал Исаям, ахмад Накно нарыг үүрд хорих, бас дөрвөн японыг 20-оос 40 жил хорих тогтоол гаргав. Энэ хүмүүс, Тай Ван аралд 1945 онд Америкийн цэргийн олзлогдсон нисгэгчдийг алсан хэрэгт холбогдсон этгээд нар байна. Гуанси ба Хунань мужийн байдал НЬЮ-ЙОРК. 7 дугаар сарын 26. /ТАСС/. “Нью-Йорк Таймс” гэдэг сонины Вашингтоны сурвалжлагч уламжлахдаа, ЮНРРА-ийн төлөөлөгчдийн мэдээгээр Гуанси, Хунань хоёр мужийн өмнөд хэсгийн байдлыг судалж үзвэл 16,000000 хүнд өлсөглөн тохиолдож, бүрэн эцэж турахын туйлд хүрэхэд ойрхон болоод байна. Тэр мужийн байдлыг судалсан хүмүүсийн хэлэх нь Гуанси мужид халуун жижиг өвчин дэлгэрсний дээр Хунань мужид гэдэсний элдэв өвчин зэрэг халдварт өвчин дэлгэрсэн байна. Дээр дурдсан


мжуийн байдлыг судалж үзвэл, Хунань мужийн өмнөд хэсэгт 0,6-0,8 ургацыг авах ба, Гуанси мужийн умарт хэсэгт тариалангийн газрын 4-ний нэгэн хувийг тарьж чадсан байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.02 №176/3340/ 4-р нүүрт Японы цэргийн гол гол гэмтний хэргийг тасалж байгаа шүүхийн хурлын мэдээ ТОКИО. 7 дугаар сарын 30. /ТАСС/. Өнөөдөр Японы цэргийн гол гэмтний хэргийг тасалж байгаа олон улсын цэргийн шүүх таслахын өглөөний хуралд Хятадад өдүүлсэн Японы цэргийн харгислалын тухай ялын төлөвлөгөөнд холбогдох гэрчийн этгээд нарыг яллагчид байцааж дуусгав. Тэгээд яллагчид, умарт Хятад, Манжид Японы түрэмгийлэн халдсан бүлэгт шилжин орж, шинэ баримтуудыг гаргаж түүнээс заримыг уншив. Өмгөөлөгчид, уг процессыг саатуулах бодлогоор процедурын асуудалд жижиг зүйлээр хөөцөлдөхийн хамт баримтын заримыг бус, харин бүгдийг уншихыг шаардав. Энэ асуудлын талаар шүүхийн дарга Уэбб мөн өмгөөлөгчийн хоорондын маргалдаан цаг шахам үргэлжлэв. Эцэст нь Уэбб, өмөгөөлөгчдийн маргааныг давав. Яллагч нар, умард хятад, мөн манжид тоглоомын засгийн газрыг япончуудын байгуулсны баримтыг гаргав. Бас Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Улс хоёрын 1936 оны гуравдугаар сарын 12-ны харилцан туслалцах протокол гэрээний тухай дурдав. Үүнд энэ гэрээ бол Зөвлөлт Холбоот Улс мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад Японы түрэмгийлэн халдаж, Монгол ба Дорнод Азийг ноёлох эрмэлзлэлийг эсэргүүцэн хориглохын тулд хэрэглэсэн арга хэмжээ гэж хэлэв. Энэ баримтыг гаргасны дараа оройн хурлын эцсээр яллагчид, гэрчийн этгээд Киомей Касагийг байцаав. Энэ хүн, 1919 оноос 1929 он хүртэл Сумей ока даргатай “Маньчжуриа айрон уорке” гэдэг Токиогийн кампанид алба хааж байжээ. Тэгээд энэ гэрчийн мэдүүлснийг үзвэл, 1923 онд “Эгоцися” гэдэг нийгэмлэгийг байгуулж, түүнээ 1938 он хүртэл толгойлж байсан байна. Энэ нийгэмлэг нь Япон бол “Дорнод Азийн удирдагч” байх ёстой гэдэг суртлыг ухуулж байсан байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.08 №181/3345/ 4-р нүүрт Хятадын ардчилсан Лигийн шийдвэр ШАНХАЙ. 8 дугаар сарын 2. /ТАСС/. “Взетгуйбао” гэдэг сонины бичсэн нь, Хятадын ардчилсан Лигийн гишүүд, Хятадын одоогийн засгийн газрыг улс төр, зөвлөлгөөний зөвлөлийн тогтоолын үндсэн дээр өөрчлөн зохиож байгуулахыг хүртэл тэр засгийн газарт оролцохгүй гэж байна. Лигиэс 132 гишүүнийг засаг захиргааны ажилд оролцууона уу гэж Гоминданы засгийн газрын урьсны хариуд ийм шийдвэрийг гаргав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.09 №182/3346/ 2-р нүүрт Гоминданы нисэх онгоц, Калган хот дээгүүр ниссэн тухай Синьхуа гэдэг агентлагийн мэдээ НАНКИН. 8 дугаар сарын 14. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг, Калганаас уламжлахдаа, энэ 8 дугаар сарын 11-нд Гоминданы нисэх онгоц Калган хот дээгүүр гурав дахин нисэж тагнуул хийв. Энэ өдрийн өглөөний 9 цаг 30 минутад зүүн өмнө зүгээс хоёр онгоц, хот дээгүүр нисэж ирээд нисэх онгоцны буудал дээгүүр гурван удаа эргээд баруун хойт зүгийг чиглэн явав. Дараа нь өглөөний 10 цагт хоёр онгоц ирээд, нисэх онгоцны буудал дээгүүр баруун хойт зүгийг чиглэн явав. Мөн өглөөний 11 цагт хойт зүгээс нэг онгоц нисэж ирээд, нисэх онгоцны буудлын хажуу талаар гарч өмнө зүг явав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.20 №191/3355/ 4-р нүүрт Гоминданы нисэх онгоц суурин газруудыг бөмбөгдөв НАНКИН. 8 дугаар сарын 19./ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа 8 дугаар сарын 13-нд Гоминданы бөмбөгдөгч онгоц, Шаньси мужийн умарт хэсэг Хуньюнь гэдэг суурин газар дөрвөн бөмбөг хаяж, 6 байшинг эвдэж сүйтгэсэн учир алагдсан шархадсан хүмүүс байна гэнэ. 8 дугаар сарын 14-нд гоминданы нисэх онгоц мөн районы суурин газрыг буудсаны дээр 8 дугаар сарын 15-нд Чуулалт хаалга дээгүүр нисэж пулеметээр хотыг буудаад буцахдаа Янгоо дээр гурван бөмбөг хаяв гэнэ. Бээжин-Тяньцзины засмал зам дахь Америкийн эргүүлийн цэрэг НАНКИН. 8 дугаар сарын 19. /ТАСС/ Синьхуа гэдэг агентлаг Бээжингээс уламжлахдаа Бээжингээс Тяньцзинд сууж байгаа Америкийн олон цэрэг Бээжин-Тяньцзины засмал зам дагуу бүрэн зэвсэгтэй эргүүл үргэлж хийж байна. 8 дугаар сарын 13-ны өглөө хүнд танк 3, ачааны автомашин 30, БээжинТяньцзины засмал замаар Бээжингийн зүг өнгөрсний хойноос радио станцын хэрэгсэл ачсан “Джипса” гэдэг хөнгөн автомашин 4 явлаа. Тэгээд Бээжиний ардууд их түгшүүртэй байна гэж уламжлав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.22 №193/3357/ 4-р нүүрт


Хятадын байдлын тухай “Цаенфанжбао” сонины мэдээ НАНКИН. 8 дугаар сарын 20. /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсныг үзвэл, “Цзенфанжибао”-ны 8 дугаар сарын 16-ны тэргүүний үгүүлэлд үгүүлсэн нь, Гоминда нам, Америкийн дэмжлэгийг ашиглан, байлдааны явууллагыг зогсоох тухай хэлэлцээрийг цуцалж, иргэний эрх чөлөөний тухай Чан Кай-шигийн амалсан дөрвөн зүйлийг биелүүлэхгүй байгаагаас гадна, цэргийг өөрчлөн зохиох тухай улс төрийн зөвлөгөөний зөвлөлийн шийдвэр ба Манжид дайныг зогсоох тухай хэлэлцээрийг биелүүлэхгүй байна. Одоо Гоминданы цэрэг, чөлөөлөгдсөн районыг эсэргүүцэн, өргөн давших байлдааныг явуулж байна. Хятадын олон арван жилийн дотор үзэгдээгүй өргөн хэмжээний иргэний дайн өрнөж байна. Гоминдан, өөрийн бүх цэргийн 85 хувийг чөлөөлөгдсөн районтой байлдуулж байна. Чан Кай-ши, найрамдал ба ардчилсан ёсны программыг орхиод, иргэний дайныг өрнүүлж байгаа явдал, олон зүйлийн баримтаас илэрхий байна. Америк, Гоминданы цэрэгт хэрэгсэл, хөсөг нийлүүлэх зэргээр иргэний дайныг Гоминданы өрнүүлэхэд нь тусалж байгаагаар барахгүй Гоминдантай нөхөрлөж, байлдаан хийж байна гэжээ. Хятад дахь Америкийн цэргийн тухай “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагчийн мэдээ НЬЮ-ЙОРК. 8 дугаар сарын 20. /ТАСС/. Тяньцзинээс “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагч Уэлесийн уламжилсан нь, Бээжин-Мугдены төмөр замын дагуу 160 километр явж үзвэл Америкийн далайн явган цэргийн бага ба ахлах тушаалын офицерууд, тэднийг хятадад үлдээсний учрыг ойлгож ядан, Хятадаас буцахыг хүсэж байгаа байдал ил мэдэгдэж байна. Тэд, үүргээ шударга гүйцэтгэж байгаа боловч жагсаалын бараг бүх цэрэг, Чан Кай-шигийн журмыг жигшин үзэж байна. Америкийн далайн цэргийн офицер, цэргүүд эв хамтчууд биш боловч, тэд ямар нэгэн өөрчлөлт нь Хятадын байдалд сайжралыг үзүүлэх бөгөөд Хятадын засгийн газарт эв хамтчуудын оролцвол Хятадын аж үйлдвэрийг сэргээж босгоход дөхмийг үзүүлэн, иргэний дайны аюулыг устгахад тус болно гэж үзэж байна гэжээ. Америкийн далайн явган цэргийн тактикийн ганц ач холбогдол нь төмөр замыг хамгаалах ба өдөрт 11 мянган тонн нүүрс гаргаж 5000 тонныг Шанхайд явуулан, бусдыг уурхай, төмөр зам, Бээжин, Мугден дахь цахилгаан станцад хэрэглүүлдэг уурхайнуудыг хамгаалахад оршиж байна. Америкийн далайн явган цэрэг, Хятадад цахилгаан гэрэлтэй хуаран, халуун усны газар, клуб зэргийг барьж байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.25 №196/3360/ 4-р нүүрт Хятадын засгийн газрын цэргийн шинэ арга хэмжээнүүд ШАНХАЙ. 8 дугаар сарын 21. /ТАСС/. “Лянь-Хованьбао” гэдэг сонин уламжлахдаа Хятадын засгийн газрын зэвсэг барьж чадах 18-аас 45 хүртэл насны бүх эрэгтэйчүүдийг бүртгэж эхлэв. Тэгээд бүртгэгдсэн хүмүүс, цэргийн сургууль хийх болно. Шанхайн эрх баригчид, тэр бүртгэлийг хийж дууссан учир одоо уг бүртгэгдсэн эрэгтэйчүүд цэргийн сургуулийг гурван сар хийх болно. Тэгээд Хятадыг цэргийн талаар 40 бүс болгон хувиарлах юм гэнэ. Засгийн газрын энэ шинэ арга хэмжээ нь ардуудыг их л сандрааж байна гэж тэр сонин бичжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.08.28 №198/3362/ 4-р нүүрт Хятадын Ардчилсан төлөөлөгчдийн үг ШАНХАЙ. 8 дугаар сарын 29. /ТАСС/. Саявтар Хятадын ардчилсан Лигийн төлөөлөгч Чжан Бо-цзюн, Лянь Шу-мин, Лун-цзы, Нэн Вень-ин нар хэвлэлийн бага хуралд Хятадын цэрэг, улс төрийн байдал, бас ардчилсан ёсны зүтгэлтэн Ли Гун-бо, Вэн И-то нарыг алсын байдлыг шалгалтын явц, тэрчлсэн Америкийн холбоот улсын Хятад дахь бодлогын тухай мэдэгдэн хэлэв. Тэгээд Пэн Вень-ин, Хятадын иргэний дайныг Лигээс хэрхэн үзэж байгаа тухай тунхгийг уншив. Тэр тунхагт тэмдэглэснийг үзвэл, Хятадын иргэний дайн өргөн болсоор байна. Гарз хохирол, өдөр бүр нэмэгдсээр байна. Хятадын милитарист нар, ах дүүгээ хядах ялт дайныг энх тайвны лозунгаар халхалж, түүнийг өргөтгөхийн тул хамаг чармайлтаа гаргаж байна. Мөн тунхагт үгүүлсэн нь “ардчилсан Лиг, байлдааны явууллагааг нэн даруй шг дуугүй зогсоохыг шаардана. Хэрэв гоминдан, цуст дайнаас зайлсхийхийг хүсвэл, энэ зүйлийг гүйцэтгэж болох байгаа юм. Гоминданыхан, дайныг зогсоож, улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн тэргүүлэгчдийн ажиллагааг сэргээж, түүний шийдвэрийг биелүүлэх тухай ардчилсан Лигийн саналыг татгалзав. Тэгэвч Лигийн зориг шантрахагүй. Лигээс шаардах нь: 1. Бүх фронтод байлдааныг нэн даруй зогсоох, 2. Эвслийн засгийн газар байгуулах зорилгоор зөвлөлгөөний зөвлөлийн ажлыг сэргээх, 3. Гадаад дотоодын байдалд холбогдсон бүх шийдвэрийг гаргаж, нэг нам бус харин бүх зохигчдоор батлуулбал зохино” гэжээ. Үүний дараа Ло Лунцзы үг хэлэв. Үүнд ардчилсан Лиг бол улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг зөрчих явдлыг буруушааж байна. 4 дүгээр сард Чунцинд хуралдсан улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн хуралд их шүүмжлэл гарсны дараа Чан Кай-ши, зөвлөлийн гишүүдийг Нанкинд даруй очуулж, зөвлөлийн тэргүүлэгчдийн ажлыг сэргээх ба хэлэлцээ хийхийг шаардсан билээ. Тэгээд эв хамтын намын төлөөлөгч, Нанкинд очихтойгоо зэрэг улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн тэргүүлэгчдийн ажлыг даруй сэргээхийг


хүсэж, Чан Кай-ши, Маршалл нарт мэдэгдэв. Чан Кай-ши энэ хүсэлтийн хариугийн тухай дөрвөн сарын турш таг чимээгүй байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.01 №202/3366/ 4-р нүүрт Хятадад таван этгээдийн хороо байгуулав НАНКИН. 8 дугаар сарын 30. /ТАСС/. “Сентрал ньюс” гэдэг агентлаг, таван этгээдийн хороо байгуулсан тухай өчигдөр албан ёсоор нийтлэв. Энэ хороонд Америкийн Холбоот Улсын элчин Стюарт, гоминданы төлөөлөгч У Дэчэн, И Ли-чен Хятадын эв хамт төлөөлөгч Чжоу Энь-лай, Дун Би-ы нар оржээ. Энэ хороо янз бүрийн намыг засгийн газар оролцуулах ба тэр намуудаас хэд хичнээн төлөөлөгчийг оруулах асуудлын зэрэг түүнтэй холбогдсон бусад зүйлийг хэлэлцэх үүрэгтэй юм. Энэ хороо, дараагийн долоо хоногийн эхээр ажлаа эхлэх болно гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.07 №206/3370/ 2-р нүүрт Гоминданы цэрэг оргож, эв хамтын цэрэгт дагалдан орж байна НАНКИН. 9 дүгээр сарын 5. /ТАСС/. Гоминдаын цэрэг, иргэний дайнд дургүй байгаа нь, бүх фронтод үзэгдэж байна гэж уламжлав. Жагсаалын цэрэг, нисгэгчдээс гадна, тэрхүү иргнэий дайныг далайн цэрэг, танкийн ангиуд эсэргүүлцэж байна. Синьхуа гэдэг агентлагийн мэдээгээр гоминданы флотын нэгтгэлд багтсан бөгөөд Чжилийн буланд ажиллаж байгаа хоёр онгоц өөрийн нэгтгэлийг хаяад, Чифу дахь эв хамтын 8 дугаар армид нийлэхийг шийдвэрлэсэн байна. Тэгээд тэдгээр онгоцны нэг нь 8 дугаар сарын 17- нд Чифуд ирснийг нутгийн ардууд халуунаар угтаж авав. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа 8 дугаар сарын 24-нд дэслэгч Чангийн командалсан танк, чөлөөлөгдсөн районд ирсэн гэжээ. ТАСС-ын хариу Шанхайн “Синьвэнбао” гэдэг сонин, Хятадын 800 нисгэгч, СССР-т сургууль төгсөөд одоо Хятадад буцаж ирээд, Цзямусы, Яньани хотод байна гэж нийтэлсэн байна. Энэхүү дээр дурдсан мэдээ үнэн байдалд үл тохирох учир оргүй тэнэг санаачлал болно гэдгийг ТАСС-үүргийн хувиар илэрхийлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.11 №209/3373/ 3-р нүүрт Гоминданыхан иргэний дайнд Японыг ашиглаж байна НАНКИН. 9 дүгээр сарын 7. /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа “Манжийн умарт, дорнотын чөлөөлөгдсөн районоос нутагт нь буцаахаар явуулсан япончуудыг Мукденд хүрэлцэн очмогц, Гоминданы эрх баригчид саатуулаад, 18-аас 45 нас хүртэлх насны япончуудыг ашиглана гэж зарлав. Тэдгээр япончуудаас таван мянган хүнтэй зэвсэгт отрядыг байгуулж, хятад хүмүүсийг алуулахаар фронтод явуулахыг завдаж байна гэнэ. Шанхайд ардчилсан сониныг хавчиж байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 8. /ТАСС/. 9 дүгээр сарын 5-нд Шанхай хотод “Чжунь Чун” гэдэг сэтгүүлийн эрхлэг газрыг зэвсэг бхий хүмүүс нэгжив. Тэдгээр хүмүүсийн нэг нь цагдаа маягийн хувцастай байв. Тэд гарнизоны штабын тушаалыг биелүүлж байна гэж хэлээд ямар ч үнэмлэх бичиг үзүүлэлгүй нэгжиж 70 номер сэтгүүлийг хураан авав. Тэдгээр нэгжсэн хүмүүс ханцуй дээрээ гарнизоны штабын хянагчийн тэмдэг зүүсэн байв. “Веньгуйбао” сонин, тийнхүү нэгжилт хийж, сэтгүүлийг хураан авсан тухай бичихдээ, энэ мэтийн явдал бол эрх баригчдаас ардчилсан хэвлэлийг устгаж, чөлөөтэй үг хэлэх явдлыг зогсоохыгг бодож байгааг гэрчилж байгаа хэрэг гэж бичсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.114 №212/3376/ 4-р нүүрт Гоминданы нисгэгчид иргэний дайнд оролцохыг хүсэхгүй байна НАНКИН. 9 дүгээр сарын 11. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа, Гоминданы нисэх онгоцны 11 дүгээр Эскадрилийн нисэгч Ли Лин-жэнь, Ю Жуй-пу нар Хэнань мужийн умарт хэсгийн чөлөөлөгдсөн районд аргагүй болж газар буугаад хэлсэн нь, Гоминданы нисэх онгоцны гурваны хоёр нь иргэгний дайнд оролцохыг хүсэхгүй байна. Дээр дурдсан нисгэгчид, 8 дугаар сарын 27-нд ардын хувьсгалт 8 дугаар армийн цэргийн байгаа газар ирэв. Тэр нисгэгчдийн хэлсэн үгээр, Гоминдан, нисэх хүчний “бодож байгаа зүйлийг хатуу хянаж” байна. Иргэний дайнд оролцохгүй гэсэн этгээдийг шийтгэж байна. Бас нутгийн эрх баригчид, Гоминданы нисэгчдийн ар гэртэй муугаар харилцаж байгаад нь дургүй байна гэв. Гоминданы цэрэг ардын хувьсгалт армид дагаар орж байна НАНКИН. 9 дүгээр сарын 10. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа, Гоминданы цэргийн хоёр дивиз ардын хувьсгалт 8 дугаар армид дагаар оров. Тэр хоёр дивизийн нэг генерал Гун Чен-чжоугийн захирсан 55 дугаар, нөгөө 17 дугаах дивизүүд нь Хэнань мужийн орчим байсан Гоминданы 38 дугаар армид багтсан дивиз болно гэжээ.


Гоминданы армид шинэ цэргийг дайчлаж байна НАНКИН. 9 дүгээр сарын 10. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа, Гоминданы засгийн газар, 9 дүгээр сарын 3-наас эхлэн шинэ цэргийг газар бүр дайчилж эхлэв. Нанкины орчмын мужид 2 мянган шинэ цэрэг татах тушаал өгч, тэр тушаалыг нууц байлга гэсэн гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.15 №213/3377/ 4-р нүүрт Хятад дахь иргэний дайны хариуцлагыг Америкийн Холбоот Улс хүлээнэ гэж Хятадын сонин бичиж байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 10. /ТАСС/. “Лянтха ваньбао” гэдэг сонин, Америкийн Холбооны Улсын Хятад дахь бодлогыг шүүмжлэн бичсэн нь: “Улаан арми өөрийн цэргийг манж нутгаас гаргаж, СССР Улс Хятадын дотоодын хэрэгт оролцох буюу Хятадын иргэний дайнд оролцох шинж тэмдэг огтгүй байна. Гэтэд Хятадын доторх иргэний дайнд Америкийн Холбоот Улс оролцсоор байна. Хятад их бууны мах болох ёсгүй. Америк Улс манай хувийн хэрэгт оролцохыг бид хүсэхгүй байна. Америк улс цэргээ Хятадаас гаргаж авахын хамт Хятад улс өөрөө журмыг тогтоож чадна” гэжээ. Мөн тэр сонин, Америкийн Холбоот Улс, Гоминданы засгийн газарт илүү эдийг худалдах зэргээр иргэний дайныг давраав гэж “Шанхай ивнинг пост энд меркюри” гэдэг сонинд бичсэн үгүүллийг нийтэлсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.17 №214/3378/ 4-р нүүрт Гоминданы цэрэгт япончууд байна НАНКИН. 9 дүгээр сарын 5. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа ардын хувьсгалт армид дагаар орсон гоминданы 6 дугаар морин дивизийн 17 дугаар хорооны улс төрийн сургагч ахмад Яо-Си-Чжуань хэлэхдээ Датунд байгаа генерал Янь Си шашны цэргийн ангид Японы нэг хороо цэрэг, бас хуягт танкийн нэг батальон байна. Мөн 7 дугаар сард Японы хороо цэргийн хүчнийг зузаатгахын тулд Янь Си-шаны анги, бас тоглоомын отрядаас цэрэг өгсөн гэв. Бас япончууд бусдад япон гэж мэдэгдэхгүйн тул нэрээ сольж, хятад нэртэй болсон гэнэ. Тэр хорооы 9 дүгээр батальоны цэрэг бүгдээр японууд байгаагийн дээр 450 офицертэй хоёр батальон цэрэг нь 75 япон офицерын командын дор байна. Генерал Янь Си-шань япончуудыг өөрийнхөө дэргэд авч байхын тул япончуудын цол зэргийг дэвшүүлж хятад офицеруудаас илүү цалин өгч байна. Японы хурандаа байсан Хаясийг зэрэг дэвшүүлэн бригадын генерал цол өгч японы тусгай хороог командлуулж байна. Японы хушууч Гамийг зэрэг дэвшүүлэн хорооны даргын туслахын тушаалыг хүлээлгэсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.18 №215/3379/ 3-р нүүрт Гоминданы нисэх онгоц чөлөөлөгдсөн районуудыг бөмбөгдөв НАНКИН. 9 дүгээр сарын 11. /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг, Гоминданы нисэгчид, Америкийн “Б-24” гэдэг онгоцоор ирж, чөлөөлөгдсөн районуудыг бөмбөгдсөнийг тайлбарлахдаа “Б-24” гэдэг нисэх онгоц, Яньань хотыг бөмбөгдсөний дараа, тэр бөмбөгдөж байхыг Америкийн сэтгүүлч Анна Луиза Стронг нарын зэрэг хүмүүс үзэж байсан боловч, Вашингтонд дээр дурдсан нисэх онгоцыг Хятадын иргэний дайнд хэрэглэж байгаа нь худал гэж байлаа. Үүний дараа Гоминданы нисэх онгоц, Цзянсу мужийн хойт хэсэгт Сун Яш-сенуны гэргийн байгуулсан “олон улсын найрамдал” гэдэг госпиталыг бөмбөгдөв. Мөн агентлагийн мэдээгээр Гоминданы бөмбөг дэлбэрч, Датуны орчим байгаа католик шашны сүмийг эвдэв. Бас чөлөөлөгдсөн районуудад ЮНРРА-гийн материал тээвэрлэж явсан хүмүүс, мөн төмөр замын ажилчдын цувааг бөмбөгдөв. 1 дүгээр сараас эхлэн 8 дугаар сары хүртэл тийнхүү бөмбөгдсөнөөс Хятадын 1400 тооны энгийн номхон ардыг алж шархдуулсан байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.20 №217/3381/ 4-р нүүрт Гоминданы цэрэгт шинэ цэрэг татаж байна НАНКИН. 9 дүгээр сарын 18. /ТАСС/. Хэвлэлийн мэдээлсний ёсоор, сүүлийн үед Гоминданыхан, Гоминданы армийн янз бүрийн корпус бас цагдан сэргийлэхэд шинэ цэргийн татлагыг явуулж байна. 8 дугаар сард Гоминданы эрх баригчид, армийн албанд тэнцэх эрэгтэйчүүдийг цэрэгт татах ажлыг Хятадын бүх районд явуулах тухай тушаал гаргаад, бүх орноо цэргийн бүс болгон хуваав. Бас Синьхуа агентлагийн мэдээгээр үзэхэд, Гоминданыхан, зөвхөн Манжуур бас Бэйпин, Тяньцзин, Циндао, Чанчунд шинэ цэргийг элсүүлэх даалгавар өгсөн байна. Бас Чанчунд цэргээс халагдсан залуучуудыг дахин зэвсэглэв гэхийн хамт Нанкин, Цзинани, Тайюани, Чунчун, Циндао, Тяньцзин зэрэг хотын харьяат хүмүүс заавал цэргийн сургууль хийх ёстой гэжээ. Тэгээд Синьхуа агентлагаас бичихдаа, Гоминданы засгаас шинэ цэргийг татахаар явуулж байгаа кампанийг тус орны дотор олон нийтээр эсэргүүцэн, дайчилгаас бүхий л аргаар зайлсхийж эв хамтчуудын хяналтад байгаа ардчилсан районд бүхэл группээрээ зугтаан очсоор байна гэнэ.


Бэйпингээс Мукден орох төмөр зам дахь, бас Лудагаас ихээхн тооны цэрэг оргож байгааг мэдээллээ. Мөн Чанчуны “гоминтгубао” гэдэг сонин, цэрэг дайчлахыг эсэргүүцэх хөдөлгөөнийг толгойлж, цэрэг дайчлах явдлыг эрс буруушааж, армийг тараахыг шаардаж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.25 №221/3385/ 4-р нүүрт Хятадын их сургуулийнхан айн сандарч байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 21. /ТАСС/. “Синьминьваньбао” гэдэг сонин, Сычуани дахь баруун хойт их сургууль одоо Гоминданы хяналтын дор байна. Тус их сургууль дотор айн сандрах, сүрдэх явдал их болсоор байна. Тус их сургуулиас либерал үзлийн учир 50 оюутан, 15 профессорыг хөөн гаргав. Бас 150 оюутан амь гарахын тул тус их сургуулиас өөрсдөө гарч явав гэж бичжээ. Шанхайд ардчилсан сэтгүүлийн эрхлэх газрыг нэгжив ШАНХАЙ. 9 дүгээр сарын 22. /ТАСС/. Шанхайн цагдаа, энэ 9 дүгээр сарын 20-нд “Бадрал” гэдэг сэтгүүлийн эрхлэх газрын байшинд нэгжилт хийв. Тэгээд цагдаа нар 800 ширхэг сэтгүүлийг хураан авав. Тус сэтгүүлийн эрхлэх газрын байшинг үүний урьд бас нэгжиж, 2000 ширхэг сэтгүүлийг хураан авсан юм гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.26 №222/3386/ 4-р нүүрт Америкийн цэргийг Хятадаас гаргахыг шаардаж байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 22. /ТАСС/. “Дагунбао” гэдэг сонин, Манайд сууж байгаа Хятадын харъяат нарын удирдагч Чен цзя Кенээс Труменд явуулсан цахилгаан мэдээг нийтлэхдэ, Чен цзя Кен, Америкийн Холбоот Улсаас Гоминданы засагт тусламж үзүүлэх явдлаа зогсоохыг уриалав. Чен цзя Кен, Гоминданы засгийг эрс буруушаагаад Америкийн тусламж нь түүнийг ямар ч сайн зүйлд хүргэж чадахгүй, харин Хятадын доторх иргэний дайныг дэлгэрүүлэх хэрэгт ашиглагдаж байна гэж заасн байна. НАНКИН. 9 дүгээр сарын 22. /ТАСС/. Синьхуа агентлагаас уламжлахдаа Янь цзины их сургуулийн оюутнаас Хятадад сууж байгаа Америкийн Холбоот Улсын элчин Стюартад явуулсан зөхидалдаа Америкийн цэргийг нэн даруй Хятадаас гаргахыг шаардав. Тэр захидалдаа бичсэн нь: “Америкийн цэрэг ийнхүү Хятадын дотор байгаа явдал, Хятад улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг зөрчиж байгаа хэрэг. Японы олзлогдсон цэргүүдийг нутагт нь буцаахаар Хятадад ирсэн Америкийн цэргийг Хятадаас гаргах явдлыг удаашруулж байгаа явдал нь иргэний дайныг хөгжүүлэхэд хүргэж байна. Бас Америк, Хятадын цэргийн хооронд болж байгаа зэвсэгт мөргөлтөөн, бас Чан кай-шид үзүүлж байгаа цэргийн тусламж бол төвийг сахих явдлыг зөрчиж байна. Хятад дахь иргэний дайныг зогсоох хамгийн сайн зам нь түүнд үзүүлж байгаа гадаадын тусламжийг зогсоож, гадаадын цэргийг түүнээс гаргах явдал мөн” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.27 №223/3387/ 4-р нүүрт ТАСС-ын хариу “Линьэньбао” гэдэг Хятадын сонин, мөн түүний мөрөөр Хятадын бусад сонин, Порт-Артур, Шандуны хагас арал хоёрын хооронд эргүүл хийж байгаа Хятадын хоёрдугаар усан онгоц, цэргийн хэрэглэл зүйлийг ачсан Зөвлөлтийн далбаатай моторт хөлөг онгоцууд, Чифу, Вейхайвей/ардын хувьсгалт армийн байгаа хот/-руу явж байсныг илрүүлсэн мэтээр нийтэлсэн байна. Үүнд ТАСС-аас эрх үүргийнхээ ёсоор хариу илэрхийлэхдээ, энэ мэдээ бол огт ор үндэсгүй бөгөөд сүүлийн үес, Хятадын зарим сонинд бичсээр байгаа зохиомол гүтгэлгээнүүдийн нэг нь юм гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.28 №224/3388/ 2-р нүүрт Ардчилсан байгууллагын хэвлэлийн бага хурал Шанхайд болов ШАНХАЙ. 9 дүгээр сарын 25. /ТАСС/. 9 дүгээр сарын 23-нд Шанхай хотноо “Хятадаас гар!” гэсэн кампанийг явуулж байгаа учир олон нийт, ард түмний 10 байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал хуралдав. Тэр бага хуралд дэлхий дахины энх тайван байдлыг тогтоох Хятадын ардын холбооны төлөөлөгч Шэнь Ти-Лай үг хэлэхдээ “Хятадад байгаа Америкийн цэргийг Хятадаас гаргаж, Гоминданы засгийн газарт санхүү, бас бус дэмжлэг үзүүлэхийг зогсоох явдал бол Хятадад энх тайван байдлыг тогтоохын ганцхан зам нь мөн” гэж хэлээд, бас “Америкийн Холбоот Улсын одоогийн бодлого нь Хятадад ардчилсан ёсыг тогтооход тус болохгүй байна”, “Биднээс Хятадыг нэгдмэл бөгөөд ардчилсан ёсны зол жаргалантай улс болгохыг хүсэж байгааг Америкийн ард түмэн ойлгож мэдээсэй гэж хүсэж байна” гэв. Хэрэв Хятадаас Америкийн цэргийг гаргаж, Гоминданы засгийн газарт тусламж үзүүлэхийг зогсоовол, Хятад Улс чухам ямар чиглэлтээр хөгжих вэ? гэсэн асуултыг Шэнь-Ти-Лай хариулахдаа, хэрэв Америк, Гоминданы засгийн газар тусламж үзүүлэхээ зогсвол, Гоминданы дайн хийхээ зогсох учир, улс төрийн


зөвлөлгөөний зөвлөлийн ажлыг сэргээж, тэр зөвлөлийн шийдвэрийн ёсоор эвсэлийн засгийн газар байгуулахад сайн бололцоо олгох болно гэж хэлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.09.29 №225/3389/ 3-р нүүрт Хятадаас Америкийн цэргийг гаргахыг шаардсан хөдөлгөөн Шанхайд гарч байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 25. /ТАСС/. Шанхайн ардчилсан бас Либерал бүлгүүд “Хятадаас гар!” гэсэн лозунгийн дор энэ 9 дүгээр сарын 23-наас эхлэн кампанийг явуулав. Ардчилсан ёсны янз бүрийн байгууллагын хөдөлгөөний цууриагаар үүссэн энэ кампани нь долоо хоног үргэлжилнэ. Үүнд “Ляньхованьбао” гэдэг сонин бичихдээ. Шанхай, мөн Америкийн Холбоот улс дахь давшилт хүмүүс одоо үес Америкийн ардуудыг сүйрүүлэх замаар хөтлөхийг оролдож байгаа харгис этгээдэд саад болох бизээ гэж бичив. Бас Гоминданы засагт үзүүлж байгаа тусламж нь Хятадын дотор иргэний дайныг их хэмжээгээр өрнүүлэн зовлон эдлүүлж байгаагаар барахгүй, алс дорнод бас дэлхий дахины энх тайван байдлыг заналд оруулна гэж тэр сонин тэмдэглэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.01 №226/3390/ 4-р нүүрт Хятадын олон нийт, Америкийн цэргийг гаргахыг шаардсаар байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 27. /ТАСС/. “Хятадааас гарсугай” гэсэн нэртэй компанийг явуулж байгаа учир, 9 дүгээр сарын 24-нд Шанхай хотноо цуглаан болов. Тэр цуглаанд Хятад, Америкийн цэргийг Хятадаас гаргах шаардлагыг тавив. Хятадад туслах нэгдсэн хорооны дарга Дазард, Америкийн цэргийг одоо Хятадаас гаргах байх гэж горьдож байна гэв. Бас Хятадын олон нийтийн зүтгэлтэн эмэгтэй Ван Ли-мин, Хятадын дотор иргэний дайн болж хямрал дэлгэрч байна гэв. Америкийн цэргийг Хятадаас гаргах шаардлага Америкт гарав НЬЮ-ЙОРК, 9 дүгээр сарын 28. /ТАСС/. “Найрамдлыг эрхлэе” гэдэг байгууллагын Нью-Йоркийн хорооны санаачлагаар, тус хотын олон мянган иргэн Америкийн цэргийг Хятадаас даруй гаргах бас Гоминданы засагт туслахаа зогсоохыг уриалсан цахилгаануудыг Труменд явуулав. Тус хотын Таймсскеврийн зэрэг бусад районд үдээс өмнө жагсаал болж, Америкийн цэргийг Хятадаас гаргах шаардлагыг тавив. Жагсаал болж байх үес, мөн хорооны дарга “Хятадаас цэргээ гаргая” гэж гарчигласан илэрхийлэлд гарын үсгээ зурахыг, явсан хүмүүст уриалж байв. Мөн энэ мэтийн жагсаалууд Америкийн бусад 35 том хотод болов. Тэр гарын үсэг зурагчдын дотор дайнд явсан хашир хүмүүс их олон байна. Бас үйлдвэрчний олон эвлэл, Америкийн цэргийг Хятадаас гаргахыг шаардсан уриалгуудыг тарааж байна гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.03 №228/3392/ 3-р нүүрт Гоминданы цэрэгт дайчилсаар байна ШАНХАЙ. 9 дүгээр сарын 30. /ТАСС/. “Дагунбао” гэдэг сонин уламжлахдаа, Хюнань муж, 10209 хүнийг Гоминданы цэрэгт дайчлах тушаалыг хүлээн авав. Тэгээд бас өөрийн ард түмнийг эсэргүүцэн тэмцэх энэ шинэ армийн бүх зардлыг ардууд төлж гүйцэтгэх юм гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.04 №229/3393/ 3-р нүүрт Шанхайд Германы тагнуулыг шийтгэх болов ШАНХАЙ, 9 дүгээр сарын 29, /ТАСС/. Шанхай хот дахь Америкийн шүүх таслахын хоёр дахь хурал нь 9 дүгээр сарын 26-нд хуралдаад, Германы бууж өгснөөс хойш Японы ашиг тусын тул тагнуул хийж байсан 27 герман хүний хэргийг тасалж байна. Бас дөрвөн германыг шүүхэд нэмэн шилжүүлж хариуцлага хүлээлгэх асуудлыг мөн хуралд хэлэлцэв. Прокурор бас өмгөөлөгчдийн хүсэлтээр байцаалтыг үргэлжлүүлэхийн тул уул хэргийг одоогоор хэлэлцэхгүй болгож хойшлуулна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.08 №232/3396/ 4-р нүүрт Шанхай хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Чжоу Энь-лайн хэлсэн үг ШАНХАЙ. 10 дугаар сарын 3. /ТАСС/. Хятадын засгийн газартай хэлэлцээ хийж байсгаа Хятадын эв хамтын намын төлөөлөгчдийн дарга Чжоу Энь-лай, 10дугаар сарын 1-нд Шанхай хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, Хятадын дотор ард иргэний дайн, өдөр ирэх тутам ширүүдсээр байхад, засгийн газар нь хэлэлцээ хийх явдлыг удаашруулсаар байна гэж илэрхийлэв. Чжоу Энь-лай хэлэхдээ, “эв хамчууд, Хятадын эв нэгдэл, тусгаар тогтнол, ардчилсан ёс, найрамдлын талд гуйвалтгүй зогсож байна. Хятадын эв хамтын нам, Хятадын ард түмний хүсэл эрмэлзлэгтэй нийцэн тохирсон улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан билээ. Гоминдон бол өөр талыг баримталж байсан бөгөөд заримдаа дайны явууллагыг зогсоох тал руу хэлтийж ирж байсан боловч, их


төлөв найрамдлыг тогтоох явдлын эсрэг зогсож байв. Гоминдан ямар ч талыг баримталж байвч түүнээс тавьж байгаа шаардлагууд нь нөгөө этгээддээ хэзээ ч тохирохгүй зүйлүүд байсан юм. 1945 оны 10 дугаар сард иргэний дайныг зогсоох тухай гаргасан тушаалыг нийтэлсэн боловч иргэний дайн үргэлжилсээр байв. Манжуурт дайн хийх явдал дээр гоминдан зөрөлдсөөр байлаа. Тэгээд гурав, зургадугаар саруудад найрамдлын хэлэлцээр болсноос хойш гоминдан Хятадын дотор дайн дэгдээж эхлэв. Дайныг зогсоох тухай тушаалыг гаргасан нэгдүгээр сарын 10-наас эхлэн чөлөөлөгдсөн районуудыг бөмбөгдөх зорилгоор гоминдан 800 нисэх онгоц, 265 дивизийг дайчлан татаад, бас цэргүүдийг тээвэрлэн явуулахын тул усан флотыг ашиглаж байв. Ерөөс иргэний дайны анхны өдрүүдэд ч гэсэн Хятад дахь дайны газар дээр ийм их хүчийг хэрэглэж байсан удаа хэзээ ч байгаагүй юм. Тэр үеэс гоминдан, дөнгөж 80 дивиз, агаарын бага зэрэг хүчтэй байсан бөгөөд усны онгоцгүй байв. Японыг эсэргүүцсэн дайны эхний тулалдаанд хятадын армийн 80 хувь буюу 100 гаруй дивизийг гаргасан билээ. Харин одоогийн байдлаар үзвэл, тэр цэргийн тоо нь хоёр дахин давуу болжээ. Одоогийн хятадын дотор болж байгаа иргэний дайныг үлгэрлэмээр юм байхгүй байна. Иргэний дайн 9 сарын турш явагдах завсар гоминданыхан олон тооны хот, тосгоныг эзэлж авсан боловч тэд мөн хохирлыг ч үзсэн байна. Гоминданы зэвсэгт хүч нь зөвхөн сүүлийн гурван сард 210 мянган хүнээ алджээ. Хятадын ард түмний зовлон зүдгүүрийг бичихэд бэрхтэй байна” гэж илэрхийлэв. Чжоу Энь-лай цааш нь дурдахдаа, “Одоо Хятадын дотор иргэний дайнгүй байна гэх буюу ялихгүй бага хэмжээгээр болж байна гэж хэн ч батлан хэлж чадахгүй. Хятадын ард түмэн бас гадаадын түмэн олныг дахин дахин төөрөлдүүлж болохгүй. Гоминдан, дайныг зогсоох тухай найрамдлыг байгуулах явдлыг цаг үргэлж татгалзаж байдаг учраас иргэний дайн болсоор байгаа юм” гэв. Чжоу Энь-лай, Хятадын дотор үргэлжлэн явагдаж байгаа иргэний дайны бүх хариуцлага нь дайны явууллагыг зогсоох тухай улс төрийн зөвлөлгөөний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг эвдэн зөрчсөн гоминданд зайлшүй оногдох ёстой гэдгийг нотлуулсан олон тооны баримтыг дурдаж ярив. Одоо үеэс, засгийн газрын цэрэг нь Чуулалт хаалганы чигээр давшиж байна. Дайн нь улам сүрхий ширүүн шинж байдалдаа орж байна. Учир нь засгийн газраас дайныг зогсоох тухай арга хэмжээ авах ч байтугай харин Чуулалт хаалгыг эзлээд, улам их шаардлага тавих гэж байна. Иймд Чуулалт хаалганы цэргийн давшилтыг зогсоох явдал бол хамгийн чухад асуудал болов. Дайн болж байхад бид дайны явууллагыг зогсоох, бас улсын зөвлөлийг өөрчлөн байгуулах зэрэг асуудлын тухай хэлэлцээрийг хийж чадахгүй байна. Найрамдлын хэлэлцээрийг хийж байх үеэс биднийг бууж өгнө гэж засгийн газар найдаж байх шиг бололтой. Тийм явдал хэзээ ч гарахгүй биз гэв. Чжоу Энь-лай, тус орны улс төрийн байдлын шинжийг тодорхойлон хэлэхдээ: “энэ оны нэгдүгээр сард болсон улс төрийн зөвлөлийн бага хурлын дараах саруудад үндсэн хуулийн төлөвлөгөөг хэлэлцэхээр удирдах хороо, мөн комиссын хурлууд болж өнгөрөв. Энэ үеэс Чунцинд ард олны цуглааныг тараан хөөж, бас давшилт этгээдийн хоёр төлөөлөгчийг алсан явдал гарч байв. Эд бүгд болон бас бус иймэрхүү явдлууд нь цөм гоминданаас улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг зөрчсөний улмаас болж байсан хэрэг юм. Үүнд орон нутгийн захиргааны байгууллагуудыг засгийн газраас устгахыг хүсэж байсан нь тодоор илрэв. Бас засгийн газраас үндэсний хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн дахь өөрийн төлөөлөгчдийн тоог олшруулахыг завдаж байна. Засгийн газраас үнлэсний хурлыг ямар нэг товтой биш хугацаагаар хойшлуулна гэж 4 дүгээр сарын 26-нд зарласан боловч, мөн засгийн газраас үндэсний хурлыг 11 дүгээр сарын 12-нд хуралдуулна гэж 7 дугаар сарын 27-нд дахин зарлав. Засгийн газраас орон нутгийн жижиг намуудад үндэсний хуралд оруулах төлөөлөгчдийнхөө нэрсийг ирүүлнэ үү гэж захидал явуулсан байх бөгөөд тэр захидал нь тушаалтай яг адилхан юм. Ийнхүү зөрчсөн явдлыг бүгээрээ мэдсээр байна. Тэр ч байтугай Хятадын эв хамт намтай санал нийлдэггүй нийгмийн хэсэг ч гэсэн улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг зөрчиж байна гэдгийг ойлгож мэдээд байна. Гоминданы засгийн газар, үндэсний хурлыг хуралдуулаад, бусад намуудыг сүрхий хатуугаар хавчин дарахыг бодож байна. Гоминдан нэг талаас Чуулалт хаалганы чиг давшилт хийж байна. Нөгөө талаас ойрын хугацаанд болох бага хуралд бусад намуудыг татан оролцуулахыг оролдож байна. Үүнд ганцхүү эв хамт нам ч биш бусад ардчилсан намууд ч гэсэн үүнийг зөвшөөрч чадахгүй хэрэг юм. Хятадын ардчилсан лиг, өнөөдөр Чан Кайшид явуулсан захидлыг нийтэлсний дотор, иргэний дайн болж байгаа үест үндэсний хурал нь ард түмэн, намуудыг төлөөлж чадахгүй. Иймд би бодвол гурван этгээдийн комисс, таван этгээдийн хороо, бас үндэсний хурлын аль нь ч гэсэн хуралдаад, ашиггүй мэт. Харин дайныг зогсоосны дараа нэн ялангуяа Чуулалт хаалганы чиг дахь давшилтыг зогсоосны дараа гоминданы засгийн газар нь найрамдлыг тогтоох гэсэн хүслээ нотлуулж чадах юм гэж хэлжээ. Одоо Америкийн алдаатай бодлогын тухай хэдэн үг хэлье. Өнгөрсөн оны 12 дугаар сард Трумений хэлсэн үг, их сайхан үг байсан юмсан. Мөн генерал Маршалл анх хятадад ирж байхад бас л сайн байж билээ. Тэр үед дайны явууллагыг зогсоох тухай тушаалыг нийтлэх, бас армийг өөрчлөн байгуулах төлөвлөгөөний тухай хэлэлцэн тохирсон байв. Гэтэл нөгөө генерал Маршалл Хятадад хоёр дахь удаа ирэхэд бүр өөр байдалтай болов. Америкийн засгийн газраас Манжуурт явуулж байгаа бодлого бол дундыг баримталсан биш, хари хяталын эв хамт намыг шууд хавчиж,


гоминданыг хамгаалах бодлого мөн юм. Америкийнхны байдал нь улам муудсаар байна. Америкийн засгийн газар Хятадын засгийн газарт цэргийн хөлөг онгоцуудыг нийлүүлж өгсний дээр, Америкийн засгийн газар нь Ленд-Лизийн/түрээсээр буюу зээлээр нийлүүлэх/ тухай Хятадтай байгуулах хэлэлцээрийг боловсруулж байна. Бас Америкийн засгийн газар, Шанхай дахь өөрийн хөрөнгийн илүүдлийг хятадад худалдахаар шийдвэрлэв. Хэрэв эдгээр баримтууд үгүй байсан бол хятадын доторхи иргэний дайн ийм том хэмжээнд хэзээ ч хүрэхгүй байсан юм. Биднийг хэтэрхий өсгөж хэлж байна гэж та нар бодож болзошгүй. Гэтэл Гоминдан, Америкийн 1000 гаруй нисэх онгоцтой бөгөөд, түүний дотор бөмбөгдөгч онгоц 250, дайран сөнөөгч 160 гаруйтай байна. Хэрэв эд нарт Америкаас бөмбөг, шатхууны зүйл, запас зэргийг нийлүүлж өгдөггүй байсан бол, тэднийг иргэний дайнд хэрэглэж чадахгүй байсан юм. Хятадын цэргийн усан флот, тээврийн хөлөг онгоц 200, бусад онгоц бас 200 шахамтайн дээр мөн десантын онгоцуултай бөгөөд, тэд нь Америкийн хэрэгсэлгүй байсан бол хөдөлж явж чадахгүй байх учиртай юм. Гоминданд Америк хүмүүсээр сургуулилуулсан 57 дивиз байна. Бас гоминданы танкуудын чухал хэрэгцээт запас хэрэгслэлийг Америкаас нийлүүлж байна. Америкийн зэвсэгт хүчин Японыг ялмагц, гоминдаын цэргийг эв хамтын цэрэгтэй байлдуулахаар хойт зүгт гаргасан юм. Хэрэв тэнд энэ бүх байдал тохиолдоогүй бол гоминданы цэрэг хэзээ ч тийшээ очихгүй байсан юм. Хэрэв Америкийн зүгээс ийнхүү тусламж дэмжлэг үзүүлэггүй бол хятадын дотор иргэни йдайн дэлгэрэх ёсгүй юм. Одоо үед хятадын засгийн газар нь 200 сая долларын зэр зэвсэг худалдан авах тухай Америкийн холбоот улсын засгийн газартай хэлэлцээр хийж байна. Энэ мөнгө бол Америкт байгаа хятадын хадгаламж 750 сая долларын хэсэн нь мөн болно. Энэ бүхий явдлуудаас үзвэл, улам ч сүрхий шинж байдалд орж байгаа нь илэрхий байна. Учир нь зэр зэвсгийг нийлүүлэн ашиглуулах явдал бол хятадын ард олонд үхлийг авчирч өгч байгаа хэрэг юм. Энэ бүхий л баримтуудыг харгалзан бодоод, манай зүгээс Америкийн ямар нэг тусламжийг зогсоох ганцхан шударга шаардлагыг тавина. Америкийн цэрэг хятадад ирсэн явдлын тухай хэлбэл Америкийн цэрэг, хятадад найрамдлыг тогтоохын тул ирсэн юм гэж ярьдаг байна. Үүнийг ингэж тайлбарлахад хэцүү юм. Америкийн зэвсэгт хүч, хятадын доторх олон тооны нисэх онгоцны баазыг өөрийн хяналтын дор барьж байна. Нанкин, Шанхай хоёрын нисэх онгоцны буудлууд Америкийн зэвсэгт хүчний хяналтын дор байна. Хятадад Америкийн цаг агаарын шинжилгээний станциуд ч байна. Би Шанхайд очоод, явж байхдаа Шанхай дахь Америкийн хяналтын дор байгаа нисэх онгоцны буудал дээр нисэх онгоцууд бөмбөг ачиж тээвэрлэж байгааг үзсэн юм. Найт хятадад Америкийн далайн явган цэрэг, засгийн газрын баазууд, төмөр замуудыг сахин харгалзаж байх бөгөөд тэндээс гоминданы цэргүүд эв хамтын армийг дайрсаар байна. Энэ бүгдээс үзэхэд Америкийн цэрэг хятадад байгаа явдал бол, тэнд найрамдлыг тогтоох гэсэн хэрэг биш, харин энх тайвныг эвдэж устгах гэсэн хэрэг мөн юм. Америкийн цэргийн хятадад ирсний шалтгааныг зөвтгүүлэхийг эрхэмлэсэн бас нэг зүйл гэвэл, бүр ч гайхалтайгаар сонсогддог бөгөөд тэхдээ, хэрэв Америкийн цэргүүд явж зайлбал хятадад Зөвлөлтийн цэрэг буюу ямар нэг өөр улсын цэрэг ирэх юм гэдэг байна. Энэ бол хятад улсыг хэтэрхий доромжилсон явдал мөн юм. Хятад улс, ганцхүү бусдын колони байх авьяастай, түүний нутаг дэвсгэр дээр гадаадын цэргүүд байж байх ёстой улс гэж үү? Хятадын баруун хойт талын районууд шиг Америкийн цэрэг байхгүй районууд хятадад олон байх бөгөөд, тэндэхийн ард иргэд энх тайван ажлаа хийж аж төрөн амьдарч байна. Америкийн цэргийг Хятадаас татан гаргах явдал бол, Москвагийн туслалаар тодорхойлогдсон юм. Хэрэв энэ цэргийг татан гаргахгүй юм бол түүнд гарынхаа үсэг зурсан гүрнүүдийн нэг нь тэр шийдвэрийг зөрчсөн хэрэг болно. Бид, Америкийн эсрэг Америкийн хятадтай хамтран ажиллах ба тусламж үзүүлэхэд нь эсрэг байдаг юм гэж хэлж болох уу? гэвэл, болохгүй. Нэгдсэн засгийн газрын байгуулснаас хойш бид, Америк хятадын хамтран ажиллах явдалд баяртайгаар талархана. Харин өнөөдөр бид, найрамдуулан тохируулах ажлыг амжилттай болгохын үүднээс Америкийн цэргийг хятадаас татан гаргахыг аргагүй шаардана. Тэгэхгүй бол Стюартс, Маршалл хоёр их л муу байдалд орох юм. Үүнд эцсийн шийдвэр нь Америкийн засгийн газар, түүний бодлогоос болно” гэж хэлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.10 №234/3398/ 3-4-р нүүрт Хятад дахь Америкийн цэргийн зүй бус явдлыг Хятадын сонинд нийтлэхийг хориглов ШАНХАЙ. 10 дугаар сарын 20. /ТАСС/. “Вэньгуйбао” гэдэг сонин, Хятад дахь Америкийн цэргийн зүй бус хэргүүдийн тухай нийтлэх бус хэргүүдийн тухай нийтлэх явдлыг хориглосон тушаалыг Хятадын засгийн газраас мэдээлэх олон агентлагуудад өгөв гэж бичжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.24 №246/3410/ 4-р нүүрт Хятадын эв хамт намын төв хорооны мэдэгдэл НАНКИН. 10 дугаар сарын 19. /ТАСС/. Хятадын эв хамт намын төв хорооноос 10 дугаар сарын 17-нд Хятадын байдлын тухай Яньанид нийтэлсэн мэдэгдлийг Синьхуа гэдэг агентлаг уламжлав. Тэр мэдэгдэлд


үгүүлсэн нь: “Чан Кай-ши ард түмний даралт шахалтыг хүлээж аваад, шударга сайн найрамдлыг сэргээж босгохыг хүсвэл, эв хамт хам, урьдын явдлыг умартаж, дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэтэл сүүлийн 14 сарын дотор гарсан ямар нэг сайхан үг, тушаал, баталгааг урж хаясан байж болох тул өнөөдөр байгуулсан хэлэлцээр, маргааш нэг хэсэг хоосон цаас болж болох юм. Өнөөдөр 5 буюу 8 шаардалга байсан тэрн ь, маргааш 50 буюу 80 болж мэднэ. Хятадын эв хамт нам, ард түмний зовлонг тэвчин, ийм ичгүүргүй мэхлэлтийг зөвшөөрч чадахгүй юм. Энэ учраас өв хамт нам, юуны өмнө үнэнч шударга санааг сэргээн босгохыг шаардаж байна. Үүнд тийм шударга санааны баталгаа нь Чан Кай-ши, Мао Цзе-дун, Маршалл нараас байлдааныг зогсоох тухай 1 дүгээр сарын 10-нд бичсэн тушаал бас Чан Кай-ши мөн улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн бүх төлөөлөгчдөөс 1-р сарын 31-нд нэг дуугаар баталсан бүх тогтоол байх ёстой билээ. Хятадын эв хамт намаас өөрийн хамгийн эцсийн бөгөөд хамгийн их буултаа илэрхийлэхийн тул шийдвэртэйгээр мэдэгдэх нь, “бид хэрэв одоогийн хэлэлцээнд ямар нэг сайн дүнг гаргахыг найдаж байгаа бол, дайныг зогсоох тухай хэлэлцээрийн удирдах ариун хүч ба улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөх ёстой байна. Ингэвэл, 1 дүгээр сарын 13 хүртэлх хоёр этгээдийн цэргийн байдлыг сэргээн босгох явдлыг цэргийн хэлэлцээний удирдах зарчим гэж үзэх ба бас улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн бүх шийдвэрийг улс төрийн хэлэлцээний удирдах зарчим гэж үзэх хэрэг юм. Үүнд Чан Кайши, Маршалл нар өөрийн шударга санаа, шударга чанарыг хүндэтгэх ёстой бөгөөд өөрсдийн байгуулсан ариун хэлэлцээрийг таягдаж хаяхын ямар ч шалтгаан байхгүй юм гэж тус эв хамт намаас үзэж байна. Тэд, үнэнч шударгыг хамгийн наад захын хэмжээгээр ч гэсэн сахих юм бол, эв хамт нам, тайван байдал ба жинхэнэ ардчилсан ёсны эхлэлтийг хэрэг дээр тогтоохын тул тэдэнтэй хамран ажилласаар байх нь дамжиггүй юм. Хятадын эм хамт нам, шударга ёс эцэстээ ялах бөгөөд хэдийгээр бидний замд хүнд байдал, түр зуурын амжилтгүй байдал тохиолдовч ард түмний энэ шударга чармайлт нь энх тайван байдал ба ардчилсан ёсонд хүргэж дайныг зогсоох тухай тушаал ба улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрийг бүрэн биелэлтэд хүргэнэ гэж итгэж байна. Үүнд Хятадын эв хамт нам, сайн дураа илэрхийлсэн хүнтэй хамт ажиллахыг хүснэ” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.10.25 №247/3411/ 3-р нүүрт Хятадынэ үндэсний хурал нээгдэв НАНКИН. 11 дүгээр сарын 15. /ТАСС/. Өнөөдөр өглөөний 10 цагт Нанкинд үндэсний хурал нээгдэв. Тус хуралд бүгд 1315 төлөөлөгч хуралдав. Өнөөдөр үнлдэсний хурлыг нээх ёслол дээр байлцсан бүх төлөөлөгчийн намын гишүүн биш/Намын гишүүн бус гэж бүртгэгдсэн 6 хүн/-ээс бусад нь цөм Гоминданы төлөөлөгчид байв. Гурав дахь этгээдийг төлөөлсөн ардчилсан лиг, бусад намууд, үндэсний хуралд оролцоогүй байна. Үндэсний хурлын том танхимд 2500 хүн багтах юм. Гэтэл төлөөлөгчдийн суудлын хагас нь хоосон байлаа. Гоминданы ахмад гишүүн У Чжигуй, үндэсний хурлыг нээж үг хэлсний дараа Чан Кай-ши төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.11.19 №266 /3430/ 3-р нүүрт Нанкинд болж байгаа үндэсний хурлын тухай Английн сэтгүүлийн бичсэн нь ЛОНДОН. 11 дүгээр сарын 19. /ТАСС/. Рейтер агентлаг уламжлахдаа “Таймс” сонины Шанхайн сурвалжлагчийн бичснийг үзвэл, 11 дүгээр сарын 15-нд нээгдсэн, Хятадын үндэсний хуралд 2000 төлөөлөгчид хуралдахаас дөнгөж 1300 хүн ирсэн явдал бол, Хятадын дотоодын улс төрийн асуудалд ямар нэг шийдвэр гаргах найдвар бага байгааг үзүүлж байна. Тус үндэсний хурал гэдэг ганцхан засгийн эрхийг барьсан гоминдан намын төлөөлөгчид болох тул энэ нь, жинхэнэ байнга байх үндсэн хуулийн суурьгүй хоосон үг юм байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.11.23 №270 /3434/ 4-р нүүрт Гоминданы армийн тухай Канадын сонины бичсэн нь ОТТАВА. 12 дугаар сарын 2. /ТАСС/. Торонтод гарч байгаа “Глоб энд Мейл” гэдэг сонин уламжлахдаа, нэгдсэн үндэстнүүдийг сэргээн босгоход туслах захиргаа/ЮНРРА/-гийн Хятадад байгаа төлөөлөгч Фарис, Хятадаас саяхан ирээд, Хятадын доторхи иргэний дайныг зогсооход сүрхий саад болж байгаа зүйл бол, гоминданы армид японы талын хүмүүс байгаа явдал мөн юм гэж хэлэв. Тэгээд японы талын энэ хүмүүс бол, үүний урьд японы талд орсон бөгөөд дайны үеэс түрэмгийлэн эзэлсэн нутгуудыг захируулахаар томилогдсон Хятадын генералууд, харийн зарц нар юм гэж тэр хэлэв. Гоминданыхан, эдгээр районуудыг хэвээр хянаж байхын тул дурдсан генералуудыг өөрийн армидаа оруулсан юм гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.12.08 №283 /3447/ 4-р нүүрт


Хятад-Америкийн худалдааны гэрээг жигшин үзэж байгаа нь ШАНХАЙ. 12 дугаар сарын 5. /ТАСС/. Хятадын доторх аж үйлдвэрийн удирдах этгээдүүд, ХятадАмерикийн худалдааны шинэ гэрээг ихэд жигшин үзэцгээж байна гэж “Дагунбао” сонин уламжлав. Бүх Хятадын аж үйлдвэрийн холбооны Чунцины салбараас, энэ гэрээг эсэргүүцэх арга хэмжээг хэлэлцэхийн тул цуглааныг зарлахаар шийдвэрлэв. Хятад-Америкийн худалдааны гэрээг Нанкинд байгуулсан бас Британы худалдааны төлөөлөгч Хятадад ирсэн явдлууд нь, Хятад орныг гадаад гүрний мэдэлд дахин оров гэж үзэцгээж байгаа, Хятадын аж үйлдвэрийн этгээдийг ихэд сандрахын шалтгаан нь болов гэж тэр сонин бичжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.12.10 №284 /3448/ 4-р нүүрт Гоминданы цэргүүд ардын хувьсгалт 8 дугаар армийн талд оров ШАНХАЙ: 12 дугаар сарын 24. /ТАСС/. Шэньси мужийн хойт хэсэгт байгаа корпусын 6 дугаар хороонд харьяалагдах Гоминданы 5000 цэрэг ардын хувьсгалт 8 дугаар армийн талд оров. Тэр ангийн дарга генерал Ху Чжин-то илэрхийлэхдээ “өөрсдийнхөө ард түмнийг эсэргүүцсэн иргэний дайнд миний бие мөн миний цэргүүл оролцохгүй” гэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.12.28 №300 /3464/ 4-р нүүрт Хятадын үндэсний хурал НАНКИН. 12 дугаар сарын 26. /ТАСС/. “Үндэсний хурал” өчигдөр төгсгөлийнхөө хуралд үндсэн хуулийг батлав. Тогтсон процедурын журмын ёсоор үндсэн хуулийг шинэ жилийн өдөр зарлаж, 1947 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн дагаж шийтгүүлэх болно. Тэр процедурын журамд заасан ёсоор үндсэн хуулийг зарласны дараа үндэсний засгийн газар, үндсэн хуульд харшлах бүх хуулийг даруй хянан үзэх ба өөрчлөхөөс гадна үндэсний хурлын төлөөлөгчид, мөн хууль тогтоох, хянах Юаний жинхэнэ, орлогч дарга, гишүүдийг сонгох ба татах, түүнчлэн таван Юанийг зохион байгуулах тухай хуулиудыг гурван сарын дотор хүчин төгөлдөр болгоно. ЛОНДОН. 12 дугаар сарын 25. /ТАСС/. Рейтер агентлагийн Нанкины сурвалжлагч уламжлахдаа үндсэн хуулийг батлах үед үндэсний хурлын нэг төлөөлөгч, улсын түшмэл нарыг үндэсний хурлын төлөөлөгчдөөс сонгох эрхийн тухай дурдсан үндсэн хуулийн нэг зүйлийн тухай санал хураахыг шаардав. Тэхэд нь Чан Кай-ши, түүнийг хэд дахин хорих үг хэлэв. Энэ төлөөлөгч, бусад зарим төлөөлөгчийн дэмжлэгийг аваад, “хүнд суртлыг устгана” гэж уриалав. Хятадын эв хамт нам, үндэсний хурлыг хууль бусаар хуралдсан гэж үзээд, түүнд оролцсонгүй, Хятадын эв хамт нам энэ үндсэн хуулийг Гоминданы засгийн газартай дахин хэлэлцээ хийхэд тэр хэлэлцээний үндэс болж чадахгүй гэж үзээд тэр үндсэн хуулийг хүчингүй болгох шаардлага тавив гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1946.12.31 №303 /3467/ 4-р нүүрт 1947 он Хятад дахь Америкийн цэргийн зүй бус явдлыг эсэргүүцэж байгаа нь НАНКИН, 1 дүгээр сарын 1. /ТАСС/. Хятад дахь Америкийн далайн цэргийн зүй бус явдлыг занаж эсэргүүцсэн хөдөлгөөн Нанкины бүх сургуулийг хамрав. Оюутны нэг сонин бичихдээ “Японы эзэрхэг түрэмгий нарын дарлалыг бид нилээд үзсэн юмсан, одоо бас Америкийн эзэрхэг түрэмгий нарын доромжлолыг үзэж байна. Манай ах дүү нар энэ бузар муухай дарлалыг үзсээр байна. Бид, үүнийг тэсвэрлэж чадахгүй” гэжээ. Олон зуун оюутан, Хятадын эмэгтэй оюутнуудыг хүчирхэн дарласан гэмт этгээдүүдийг ардын шүүхийг байгуулсан ил таслуулах, мөн Америкийн элчнээр Хятадын олон түмний өмнө буруучлал гуйлгах, Америкийн цэргийг Хятадаас бүрэн гаргахыг шаардсан бичигт гарын үсгээ зураад, хэрэв хангалттай хариулт өхгүй бол ажил хаяж, жагсаал хийнэ гэжээ. Оюутны төлөөлөгчдийн бага хурал болж, Бээжингийн их сургуулийн оюутныг хөөрхийлсөн утас явуулахаар шийдвэрлэв. ЛОНДОН. 1 сарын 1. Хятадын оюутан эмэгтэйчүүдийг Америкийн далайн цэргүүд хүчирхэн дарласан явдлыг эсэргүүцэж, Бээжингийн бүх их сургуулиуд 12 дугаар сарын 30-нд нэг өдрийн ажлыг хаяв гэж рейтер агентлаг уламжлав. Бас Шанхай, Тяньцзины оюутны байгууллагууд, Хятад дахь Америкийн цэргийн зүй бус аашилж байгаа явдлыг эсэргүүцсээр байна гэж Шанхайн “Вэйвэйбао” гэдэг сонин мэдээлэв. ЛОНДОН. 1 сарын 2. Рейтер агентлагийн Шанхайн сурвалжлагч уламжлахдаа Хятад дахь Америкийн цэргийн зүй бус явдлыг эсэргүүцсэн жагсаалд өчигдөр 20 их сургуулийн 40,000 оюутан оролцов. Тус хотноо явах зорчих явдал хэдэн цагийн турш зогсов. Бас тэдгээр жагсаал хийгчид, Америкийн цэргүүдийг Хятадаас даруйхан гаргах шаардлагтай зургуудыг барьж явав. Тэдгээр жагсагчид, “Хятад бол Америкийн колони биш”, “Хятадаас зайлагтун” гэсэн хуудсуудыг хаяж явав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.01.07 №5 /3472/ 3-р нүүрт


Хятадын эв хамт намын төв хорооны хуралд Мао Цзе-Дуний хэлсэн үг ХОЙТ ШЭНЬСИ, Нэгдүгээр сарын 4. /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Хятадын Эв Хамт Намын Төв Хорооны 1947 оны 12 дугаар сарын 25-ны хуралд “Одоогийн байдал ба манай зорилгын” асуудлын талаар тус намын дарга Мао Цзе-Дун үг хэлэв. Мао Цзе-дун хэлэхдээ Хятадын ард түмний хувьсгалт дайн, одоо шинэ эргэлтийн байдалд оров. Хятадын ардын чөлөөлөх арми нь Америкийн Холбоот Улсын гинжний нохой болсон гоминданы долоон сая харгис армийн давшилтыг няцааж, өөрөө давшиж эхлэв. Дайны анхны жилд 1946 оны 7 дугаар сараас эхлэн 1947 оэы 6 дугаар сар хүртэл ардын чөлөөлөх арми, фронтын хэдэн хэсэг газар Чан Кай-шийн давшилтыг няцааж түүнийг хориглолтын байдалд оруулав. Дайны хоёрдугаар жилийн нэгдүгээр улиралд/1947 оны 7 дугаар сараас 9 дүгаар сарыг хүртэл/ ардын чөлөөлөх арми тус улс нийтийн хэмжээгээр давшиж эхлээд, чөлөөлөгдсөн районуудыг бүрэн устгах зорилгоор тэр районуудад дайны галыг дэлгэрүүлэх гэсэн гоминданы хувьсгалын эсэргүү төлөвлөгөөг тасалдуулав. Одоо дайныг чөлөөлөгдсөн районы нутагт биш, харин гол төлөв гоминданы хяналтад байгаа нутаг дээр хийж байна. Үүнд ардын чөлөөлөх армийн гол хүч нь гоминданы хяналтад байгаа нутагт байлдаанаар нэвтрэн орсон юм. Ардын чөлөөлөх арми, дэлхий дахины эзэрхэг түрэмгийн ба гоминданы харгис хүчнүүдийг хүчтэй эсэргүүцэж байгааг тэмдэглэж Мао Цзе-дун хэлэхдээ, тус арми нь гоминданы цэргийг мөхөх байдалд оруулав. Ардын чөлөөлөх арми, ялах замаар баттай явж байна. Ялан явдалд гарсан шийдвэртэй эргэлт үүнд оршиж байна. Энэ бол манай улс 20 жилийн турш хувьсгалын эсэргүү гоминданы ноёрхолд устахаар байсан замаас эргэлт хийсэн хэрэг юм. Энэ бол манай ард түмэн, зуу гаруй жилийн турш эзэрхэг түрэмгий ноёрхолд сөнөхөөр байсан явдлаас эргэлт хийсэн хэрэг юм. Энэ бол том явдал мөн. Энэ их эргэлт бол 450 сая хүн амтай улсад гарсан тул нийт ард түмний ялалтын замаар хөгжих нь зайлшгүй. Энэ эргэлт бол дэлхй дахины миллиард гаруй хүн амтай хэсэг буюу дорнот зүгт гарсан тул их хэрэг юм. Үүнийг өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний хагас нь эзэрхэг түрэмгийн дарлалд зовж байгаа газарт гарсан эргэлт юм. Бид гоминданыг ялах ёстой бөгөөд учир нь тэдний өдөөсөн дайн бол Хятадын ард түмний эрх чөлөө, Хятад улсын тусгаар тогтнолыг эсэргүүцсэн чиглэлтэй Америкийн эзэрхэг түрэмгийн удирдлагаар хийж байгаа хувьсгалын эсэргүү дайн юм. Дэлхий дахины хоёрдугаар дайн дууссаны дараа ба Японы эзэрхэг түрэмгийг дарсны дараа Хятадын ард түмний тавьсан зорилго нь улс төр, эдийн засаг, соёлын ардчилсан реформ хийж, өөрийн улсын тусгаар тогтнол, нэгдмэл байдлыг биелүүлэн, улс орноо хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгоход оршиж байна гэв. 1946 оны 7 дугаар сард байсан Хятадын харгис ба ардчилсан хоёр хүчний тэнцэврийн тухай Мао Цзе-дун дэлгэрэнгүй хэлэхдээ, гоминданы харгисууд, тэр үед ардын чөлөөлөх армийг 3-6 сарын дотор бут цохиж чадна гэж найдаад, Хятад даяарт хувьсгалын эсэргүү давшилтыг эхлэв. Тэд байнга хоёр сая цэрэгтэй жинхэнэ арми, нэг сая гаруй хүнтэй байгын биш арми, сая гаруй цэрэгтэй ар талын цэрэг, ар талын байгууллагын албан хаагчдын зэрэг 4 сая хүнтэй гэж бодов. Тэдгээр хүч нь удахгүй давшихад бүрэн бэлхэн болно гэж бодож байв. Гоминданы мэдэлд том хотууд, гурван зуун сая гаруй хүн ам байсны дээр Хятадыг эзэлсэн Японы сая цэргийн зэвсгийг хурааж авсан ба Америкийн Холбоот Улсаас цэрэг, санхүүгийн тун их тусламжийг авсан юм. Бас Хятадын ардын чөлөөлөх арми 8 жилийн турш Японыг эсэргүүцэн байлдаж их ядарсан ба тоо, зэвсгийн талаар гоминданы цэргээс үлэмжхэн сул дорой байгаа гэж бодов. Хятадын чөлөөлөгдсөн районд зуун сая гаруй хүн амтай байсан ба ар тал дахь харгис феодалын хүчин устаагүй байв. Газрын реформыг бүрэн дуусгаагүй ба ардын чөлөөлөх армийн ар тал нь бэхжээгүй байв. Чан Кай-шийн бүлэг этгээд энэ зүйлүүдийг бодож харин хятадын ард түмнээс найрамдлыг эрмэлзэж байгааг үл хайхран, 1946 оны нэгдүгээр сард гоминдан, эв хамт намын хооронд байгуулсан хэлэлцээрийг эвдэж, улс төрийн олон нам бүлгүүдийг төлөөлсөн улс төрийн зөвлөлдөөний зөвлөлийн шийдвэрийг зөрчөөд, ардын чөлөөлөх армийн эсрэг балмад давшилтыг хийж эхлэв. Ардын чөлөөлөх армийн хийж байгаа дайн бол өөрийн чанар байдлаар эх оронч, шударга, хувьсгалт дайн тул Хятадын бүх ард түмний дэмжлэгийг олох ёстой. Энэ нь манай ялалтын улс төрийн үндэс юм. Үүнийг өнгөрсөн 18 сарын туршлага бүрэн батлав. Бид 1946 оны 7 дугаар сараас эхлэн 1947 оны 11 дүгээр сарыг дуустал/12 дугаар сарыг оролцуулахгүйгээр/ 17 сарын дотор тэмцэж, Чан Кай-шийн 169,0000 хүнтэй байнгын буюу байнгын бус армиудыг бут цохиж үүнээс 640000 хүнийг алсан буюу шархдуулсны дээр 1050000 хүнийг олзлов. Манай цэрэг, Чан Кай-шийн олон удаагийн давшилтыг няцааж, чөлөөлөгдсөн район дахь гол сууриа хадгалан давшиж эхэлсэн билээ. Ардын чөлөөлөх армийн олсон ялалтын шалтгааныг цэргийн талаар тайлбарлаьал стратегийн шугам зөв байсных юм. Стратегийн энэ шугам бол Хятадын ард түмний дотоод, гадаадын дайсантай тулалдсан урт байлдааны явцад боловсорч гарав. Америкийн цэргийн хүмүүс, ардын чөлөөлөх армийг устгах стратег тактикийг Чан Кай-шийд зааж өгч, энэ зорилгоор гоминданы цэргийг сургаж, цэргийн хэрэгслээр хангаж байна. Тэгэвч чармайлтын нэг нь ч гоминданы армийг дарагдах явдлаас нь аварч чадахгүй. Энэ нь манай стратег тактик бол ардын дайны зарчим дээр үндэслэгдсэн бөгөөд ард түмний эсрэг нэг ч арми, манай стратег тактикийг ашиглаж чадахгүй явдлаар тайлбарлагдана. Ардын


чөлөөлөх армийн дотор хувьсгалт улс төр ийн ажлыг ардын дайны зарчим дээр үндэслүүлэн, дарга байлдагч нарын хоорондын санал хүчний нэгдэл, дайсныг сарниулахад чиглүүлэн, сайн зохиох явдал бол дайсныг ялахын чухал нөхцөл мөн. Бид, давуу хүчтэй дайсны цохилтоос зайлсхийж, дайсныг маршаар явж байхад нь устгах үүргийг биелүүлэх явдалд өөрийн цэргийн хүчийг зориулан зарим хотыг өөрийн санаачлагаар орхисон юм. Тэгээд дайсныг төөрөлдүүлэв. Дайсан этгээд дээрх байдлыг өөрийн ялалт, манай дарагдалт гэж үзээд ахилтынхаа амжилтад толгой нь эргэв. Чуулалт хаалгыг эзэлснийхээ маргааш нь Чан Кай-ши, одоогоос хэлээд түүний харгис ноёлол нь Хятадын алдаршсан таван уулын нэг болсон Тай уул шиг бат болов гэж үзээд, үндэстний хурал гэдэг өөрийн харгис хурлыг хуралдуулахаар тушаав. Америкийн эзэрхэг түрэмгий нар Хятадыг Америкийн колони болгох гэсэн бузар төлөвлөгөөгөө одоогоос эхлэн саадгүй биелэгдэх болно гэж баярлаж байлаа. Гэтэл удалгүй гоминдан ба түүний Америк эздийн яриа нь өөр болов. Одоо дотоод, гадаадын дайснуудын сэтгэл нь гутраад байна. Тэдний баярлалаас юу ч үл үлдэн, санаа алдаж кризис боллоо гэж чанга хашгарах болов. Энэ 18 сарын турш Чан Кай-шийн армийн байлдааны дээд тушаалын дарга нарын олонхи нь цэрэг дайны дарагдлын учир тушаалаасаа буурсан ба халагдсан байна. “Тэд өөрийн хүчийг давуу үнэлж, хувьсгалт хүчийг дутуу үнэлж үзээд, балмад дайныг өдсөн юм. Тэд энэ мэтээр өөрсдийн биеийг занганд оруулав. Манай дайсны стратегийн бодлого бүрэн унав. Одоо ардын чөлөөлөх армийн ар тал дахь холбоотон нь 18 сарын өмнөхөөс илүү нягтрав. Энэ бол манай нам, газрын реформ хийхдээ дунд тариачинтай бат холбоотой байсны үр юм. Бид, ядуу тариачныг түшиглэж, дунд тариачинтай бат холбоо барьж помещикийн анги ба хуучин маягийн баян тариачны байгуулсан феодаллын ба хагас феодалын мөлжилгөөний системийг устгаж тэдгээрийн газар ба хөрөнгийг тариачин ардуудад хувиарлан өгөх шугамыг баримталж байна. Хятадын тосгоны помещик, баян тариачдын тоо нь бүх бүтгэгдсэн өрхийн 8 шахам хувь болж байгаа боловч, тэд, бүх газрын 70-80 хувийг эзэлж байна. Иймд газрын реформ бол хүн амын өчүүхэн хэсгийн эсрэг чиглэсэн бөгөөд нэгдсэн фронтын газрын энэ реформд тосгоны бүх хүн амын 90 хувь нь оролцох ёстой юм. Мао Цзе-дун өөрийн үгийн дотор намын дотоод асуудалд их анхаарал тавив. Намын жагсаалын өсөлтийн шинж чанарыг тодорхойлохдоо, 1937 оноос 1947 оныг дуустал 11 жилийн дотор Хятадын эв хамт намын гишүүдийн тоо хэдэн арваад мянгаас 2 сая 700000 хүртэл өссөн нь их амжилт мөн гэж хэлэв. Энэ бол тус нам үзэгдээгүй их хүчтэй нам болсныг үзүүлж байна. Энэ хүчин нь Японы эзэрхэг түрэмгийг бут цохих ба гоминданы давшилтыг няцааж, 100 сая гаруй хүн амтай чөлөөлөгдсөн район ба 2 сая цэрэгтэй ардын чөлөөлөх армийг удирдах бололцоог бидэнд хангаж өгөв. Мао Цзе-дун, Хятадын ардчилсан шинэ хувьсгалын эдийн засгийн программын тухай хэлэхдээ, дор дурдсан гурван зүйлийн зорилгыг тодорхойлов. Үүнд феодал ангийн газрыг хураан авч, туриачдад шилжүүлэх, Чан Кай-ши, Сун Цзы-вень, Кун Сян-си, Чень Ли-фу нарын толгойлсон монопольт капиталыг хураан авч, ардчилсан шинэ улсын хяналтад шилжүүлж, үнлэстний аж үйлдвэр, худалдааг хамгаалах зорилгууд байна. Чан Кай-ши, Сун Цзы-вень, Кун Сян-си, Чень Ли-фу нарын дөрвөн өрх, 20 жилийн дотор миллиард Америкийн долларын маш их капитал хөрөнгийг хуримтлуулан, Хятадын эдийн засгийг монополийн ёсоор атгаж байна. Энэ монопольт капитал нь улсын эрх барих явдалтай нийлж, улсын монопольт капитал болсон байна. Энэ монопольт капитализм, гадаадын империализмтай нягт холбоотойн дээр үндэстний помещикийн анги, хуучин маягийн баян тариачид, улсын монопольт капитализмын үндэстний ба феодалын капиталтан нар болсон байна. Гоминданы харгис засгийн эдийн засгийн үндэс нь үүнд байна. Улсын энэ монопольт капитал нь ажилчин, тариачин ба жижиг хөрөнгөтнийг дарлаж байгаагаар барахгүй, дунд хөрөнгөтнийг дарлаж байна. Улсын монопольт капитализм, Японыг эсэргүүцсэн дайны үед ба Японыг бууж өгснөөс хойш өөрийн хөгжлийн хамгийн дээд шатанд хүрэв. Тэгээд ардчилсан шинэ хувьсгалын эдийн баялгийн нөхцөлийг бэлтгэв. Харин 1931 оноос 1934 оныг дуустал Хятадын эв хамт намаас жижиг, дунд хөрөнгөтний талаар гаргасан “хэтэрхий зүүний” алдаатай бодлогыг явуулж болохгүй гэж болгоомжлуулан сануулж хэлэв. Хятадын газрын реформын үндсэн программд “аж үйлдвэр худалдааны эздийн хөрөнгө, тэдний зүйн ёсны ажиллагаанд оролцох явдлыг сэргийлэх ёстой” гэж заасан зүйл бий гэж Мао Цзе-дын хэлэв. “Аж үйлдвэр, худалдааны эзэд” гэсэн үгэнд бүх жижиг, дунд аж үйлдвэр, худалдааны эзэд хамаарагдана гэв. Мао Цзе-дун цааш нь ардын чөлөөлөх армийн улс төрийн платформын тухай хэлэхдээ, гоминданаас Америкийн эзэрхэг түрэмгий нарт үндэстний эрх ашигий худалдаж, ард түмний эсрэг дотоодын дайн, улс нийтийн хэмжээгээр эхэлсний дараа ба Америкийн эзэрхэг түрэмгий нар ба гоминданы эрх баригч харгис бүлгийн гэмт хэргийг Хятадын ард түмний өмнө бүрэн илрүүлсний дараа Хятадын үндэстний нэгдсэн фронт үнэхээр өрөгжив. Манай ардчилсан бөгөөд нэгдсэн хувьсгалт шинэ фронт хэзээ хэзээнээс илүү өргөн ба нягтралтай болов. Энэ нь газрын тухай манай явуулж байгаа бодлого ба хотын ардуудын тухай явуулж байгаа бодлогоор барахгүй, харин ардын чөлөөлөх армийн ялалтын шинж чанарыг үзүүлсэн улс төрийн ерөнхий байдал ба гоминдаын цэрэг давшилтаас хориглолтод орсон ба ардын чөлөөлөх арми, хориглолтоос давшилтад шилжсэн хятадын хувьсгал, өрнөлтийнхөө шинэ үед орсон явдалтай холбоотой юм. Одоо Хятадын ард


түмэн, гоминданы ноёрхол эвдрэх нь зайлшгүй болсныг үзэж Хятадын эв хамт нам ба ардын чөлөөлөх армид найдаж байна. Энэ бол зүйн ёсны үзэгдэл мөн. Тус орон, ард түмний гол олонхийг нэгтгэсэн өргөн фронтгүйгээр Хятадын ардчилсан шинэ хувьсгал ялж чадахгүй. Гэвч үүгээр хамаг хэрэг дуусахгүй. Иймд тэр нэгдсэн фронт бол эв хамт намын хатуу удирдлагын дор байх ёстой. Эв хамт намын хатуу удирдлагагүйгээр хувьсгалын ямар ч нэгдсэн фронт ялж чадахгүй гэв. Мао Цзе-дун Хятад дахь Америктийн эзэрхэг түрэмгий бодлогын тухай хэлсэн нь, 1946 онд Чан Кай-шийн харгис эвслээс ард түмний эсрэг дотоодын дайныг тус улс нийтээр явуулж эхлэхдээ зөвхөн өөрийн цэргийн хүчинд биш атомын бөмбөгтэй бөгөөд давагдашгүй онц хүчирхэг гэж өөрийн үздэг Америкийн эзэрхэг түрэмгий хүчинд итгэж, энэ балмад явдлыг хийхээр зориглосон юм. Үүнд Америкийн эзэрхэг түрэмгий нар, дэлхийн хоёрдугаар дайны дараа Чан Кай-ши ба элдэв улсын харгисуудын бодож байгаагийн адил тийм хүчирхэг байгаа юм уу? Чан Кай-ши ба элдэв улсын харгисууд, Америкаас үргэлж тусламж үзүүлнэ гэж итгэж болох уу? гэвэл тэгэж итгэж хэрхэвч болохгүй. Дэлхий дахины хоёрдугаар их дайны үед өсөж нэмэгдсэн Америкийн эзэрхэг түрэмгийн эдийн засгийн хүч нь улам тогтворгүй, явцуу болж байгаа дотоод гадаадын зах зээлтэй тохиолдов. Зах зээлийн газрын цаашдын явцуу болж байгаа нь эдийн засгийн кризист хүргэнэ. Дайны үед Америкийн цэцэглэж байсан нь түр үзэгдэл юм. Энэ цэцэглэл бол үзэгдлийн төдий бөгөөд түр юм. Одоо кризис бол галт уулын дэлбэрэлт адилаар Америкийн эзэрхэг түрэмгийг өдөр тутам занаж байгаа бөгөөд Америкийн эзэрхэг түрэмгий нар энэ галт уул дээр яг сууж байна. Ийм байдал нь Америкийн эзэрхэг түрэмгий нараас дэлхий дахины ард түмнийг боолчлох ба Европ, Ази зэрэг бусад тивд нэвтрэн орох, бас Зөвлөлт Улсын толгойлж байгаа бүх ардчилсан хүчний эсрэг ардчилсан ёсны эсрэг эзэрхэг түрэмнийн фронтод элдэв улсын харгисуудыг нэгтгэх, тэрчлэн дэлхий дахины гуравдугаар их дайнд бэлтгэх төлөвлөгөөг зохиоход хүргэв. Тэд, ийм төлөвлөгөөтэй байна. Дэлхий дахины ардчилсан хүч нь энэ төлөвлөгөөг эвдэх ёстой. Эзэрхэг түрэмгийг эсэргүүцсэн лагерийн хүч нь эзэрхэг түрэмгийн лагерийн хүчнээс давуу байна гэв. Мао Цзе-дун дүгнэж хэлэхдээ, эзэрхэг түрэмгийн эсрэг дорно зүгийн бүх хүч бол дорно зүгийн дарлагдсан миллиард гаруй хүн амыг чөлөөлөх явдлыг өөрийн тэмцлийн зорилго болгож, эзэрхэг түрэмгий ба өөрсдийн улсын харгисуудыг эсэргүүцэхийн тул нэгдэх ёстой. Бид, өөрийн хувь заяаг гартаа авах хэрэгтэй. Бид, өөрийн жагсаалаас хоцрогдмол, тогтворгүй этгээдийг цэвэрлэх ёстой. Дайсны хүчийг давууд үзэж, ард түмний хүчийг дутуу үнэлдэг үзэл бол алдаатай буруу үзэл юм. Бид, дэлхий дахины ардчилсан хүчний хамт чармайлтаа гаргах нь чухал бөгөөд бид, эзэрхэг түрэмгийн боолчлох төлөвлөгөөг ялж, дэлхий дахины гуравдугаар дайны үүсэх явдлыг зогсоож, эзэрхэг түрэмгийн дарлалаас ангижирч, хүн төрөлхтөнд үүрдийн энх тайван байдлыг хангаж чадна гэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.01.014 №11 /3781/ 3-4-р нүүрт Шанхай дахь Зөвлөлтийн радио станцыг хаасан явдлыг Хятадын олон нийтээс эсэргүүцэн буруушааж байна ШАНХАЙ. 1 дүгээр сарын 13. /ТАСС/. Шанхайн эрх баригчид, энэ 1 дүгээр сарын 6-нд “СССР-ийн дуу” гэдэг Зөвлөлтийн радио станцыг хаасан байна. “СССР-ийн дуу” гэдэг энэ станц, 1941 оны 7 дугаар сараас эхлэн ажилласан юм. Тус станц, эдгээр жилд Зөвлөлт Улс ба холбоотон нараас, Герман, Японыг эсэргүүцсэн дайны явцын тухай үнэн байдлыг Хятад, Орос, Англи, Герман хэл дээр нэвтрүүлэхийн хамт соёл боловсролын ажил хийж, Зөвлөлт Улс ба СССР-ийн ард түмний соёл, хөгжим, шинжлэх ухааны их ололт амжилтыг радио сонсогчиддоо таниулж байсан юм. Зөвлөлтийн тэр радио станц, ажиллаж эхэлсэн цагаасаа эхлэн, Шанхайн зөвхөн Хятад ард иргэд биш, гадаадын бүх хүний сонирхлыг татаж, их алдар нэрийг олсон юм. Энэ радио станцыг хаасан явдал, Хятадын шинжлэх ухаан, соёлын олон зүтгэлтэн нарын сэтгэлийг их гомдуулав. Энэ асуудлын тухай “Норд Чайна Дели Ньюс” гэдэг сонины бичсэн нь: “Хятадад гадаадын радио станцыг ажиллуулах эсэхийг Хятад өөрөө шийдвэрлэх бүрэн эрхтэйг зөвшөөрч болох боловч Оросын энэ станцын тухай бүрэн шийдвэр гаргахын өмнө эрх баригчдаас анхаарвал зохих баримттай зүйлүүд байв. Хятад ба түүний холбоотон нар, урт үеийн дотор Оросын станцаар дамжуулан, дайны тухай мэдээг авч байсан нь баримттай хэрэг. Энэ станц бол, Шанхайд Герман, Японы сүрхий дэлгэрүүлж байсан ухуулгыг эсэргүүцэн тэмцэх сайн байгууллага болж байв. Энэ нь холбоотонд тус хүргэж байсныг мартаж болохгүй. Энэ учраас Оросын радио станцыг онцлон үзэж, эрхэм сайн ажиллагаатай энэ станцыг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах нөхцлийг олговол, түүний тус хүргэж байсан онц зүтгэлийг үнэлэн үзсэн хэрэг болох тул тэгж ажиллуулахыг шаардаж байна” гэжээ. “СССРийн дуу” гэдэг радио станцыг хаасан явдал бол, Хятадын СССР хоёрын хоорондын соёл, найрамдлын харилцаанд сүрхий цохилт өгсөн хэрэг мөн бөгөөд харгис этгээд нараас ардчилсан ёсыг хавчих явдал хүчтэй болсны баримт гэж Шанхайн давшилт этгээд нараас үзэж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.01.24 №19 /3486/ 3-р нүүрт


Америк, Хятадын харилцааны тухай Бразилийн сонины бичсэн нь РИО-ДЕ-ЖАНЕЙРО. 1 дүгээр сарын 22. /ТАСС/. Америкийн сенаточ Ванденбэргээс, Америкийн Холбоот Улс, Хятадын шинэ үндсэн хуулийг зөвшөөрөн хүлээсэн ав хамын бус намуудын эвсэлд дэмжлэг үзүүлбэл зохино гэж саяхан хэлсэн зүйлийг дурдаад, “Жорналдо бразил” гэдэг сонин бичихдээ, “Ингэж ичгүүр сонжуургүй хэлж байгаад нь жигшмээр байна. Америкийн Холбоот Улс, Хятадын дотоод бодлогод оролцох ямар эрхтэй юм бэ... Америкийн Холбоот Улс, Хятадыг Энэтхэгтэй адил болгох эрхгүй. Америкийн ард түмэн, Энэтхэгийг Английн дарлагдлаас чөлөөлөхийг шаардаж байна. Одоо дэлхий дахины улсуудын бүх хот, тосгонд Ванденбергийн эзэрхэг түрэмгий бодлогыг эсэргүүцэж Хятадыг хамгаалах хороодыг байгуулбал зохино. Дэлхий дахин, эв хамтын ёсны эсрэг загалмайтны довтолгооноор дутагдаагүй бөгөөд харин Фашизмын эсрэг эвсэл байгуулахыг хүсэж байна. Бид, үүний төлөө дайн хийж байсан бөгөөд үүнийг эв найрамдзлын үндэс болгох хэрэгтэй юм. Одоо, эв хамтын ёсыг эсэргүүцсэн Ванденбергийн эвслийн эсрэг дэлхий дахины бүх эрх чөлөөт улс түмний фашистыг эсэргүүцсэн эвслийг байгуулж Хятадын автономийг хамгаалцгаая” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.01.25 №20 /3487/ 3-р нүүрт Хятадын гадаад явдлын яамны сайдын илэрхийлэл НАНКИН. 1 дүгээр сарын 25.. /ТАСС/. “Сентрал ньюс” гэдэг агентлаг, “Чжун Яншибал” гэдэг сонины мэдээг тараав. Үүнд Параселийн арал/өмнө Хятадын тэнгис дахь хэсэг арал/-уудын бүрэн эрх нь Хятадад байна гэж Хятадын Гадаад Явдлын Яамны сайд Ван Ши-цзе, Хятадад суугаа Францын элчин Жак Мейриед нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор мэдэгдэв. Тэгээд “тэр арал дээр Хятад, бүрэн эрхтэй гэж элчинд мэдэгдсэнээс гадна Ван Ши-цзе, Францын флот, тэр арлыг эзлэх гэсний жинхэнэ учир шалтгаан чухам юу болохыг шаардав” гэж бичсэн байна. Францын элчин Мейрие хариулахдаа “францын флотын тэр алхам бол, Францын засгийн газрын тушаалаар хийсэн хэрэг биш юм гэв” гэж мэдээлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.01.29 №23 /3490/ 4-р нүүрт “Алс Дорнодын ардчилсан бодлогын төлөө тэмцэх хороо”-ноос Машраллд өгсөн бичиг НЬЮ-ЙОРК, 1 дүгээр сарын 28. /ТАСС/. “Алс дорнодод ардчилсан ёсны бодлогын төлөө тэмцэх хороо” өнгөрсөн долоо хоногт төрийн нарийн бичгийн дарга Машраллд өгсөн бичгийн нэг хувийг нийтлүүлхээр хэвлэлд өгчээ. Энэ бичигт Америкийн Холбоот Улс, Чан Кай-шид дэмжлэг үзүүлэх явдлыг хүчтэй болгох тухай сенатч Ванденбергийн саналыг баримталбал, Хятадын иргэний дайн удаан хугацаагаар үргэлжилж, түүнд Америк нар, гүнзгий татагдан орох болно гэж бичсэн байна. Тэгээд “Ийм байдалд хүрвэл Чан Кайшийн яаж чадахгүй дайн болоод тэр дайны учир Хятадын ард түмэн ба дэлхий дахины ард түмнээс Америкийн Холбоот Улсыг буруушаах болно” гэжээ. Тэр хороо, мөн бичигт тэмдэглэхдээ, Японыг эсэргүүцсэн дайн дууссан цагаас эхлээд, Америкийн Холбоот Улсаас гоменданд бараг дөрвөн миллиард долларын цэргийн хэрэглэлийн ба санхүүгийн тусламж үзүүлсэн тул өнгөрсөн жилд Маршаллын жуулчлах оролдлого хийсний үндэс нь арилав гэжээ. Тус хорооны мөн бичигт саяхан баталсан Хятадын үндсэн хууль бол төдий л ардчилсан хууль болоогүй бөгөөд Чан Кай-ши өөрийн дарлан захирах эрхийг орхихгүй байгааг хэлжээ. Бас зөвхөн Ванбенбергийн бодлогыг хэрэгсэхгүй болгохоор зогосохгүй, Америкийн Холбоот Улс, өнгөрсөн жилийн турш харгис гомендан нарыг сайшаах бодлогыг явуулж байснаа орхихыг Америкийн Холбоот Улсад уриалсан байна. Америкийн Холбоот Улс, 1945 оны 12 дугаар сарын 15-нд ерөнхийлөгч Трумений зарласан бодлогыг Маршаллын удирдлагатай биелүүлэх байх гэж тус хорооноос найдахаа мөн бичгийн төгсгөлд илэрхийлсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.04 №28 /3495/ 4-р нүүрт Гурван этгээдийн комисс ба Бээжингийн гүйцэтгэх штабаас Америкийн Холбоот Улс гарсан тухай ШАНХАЙ. 1 дүгээр сарын 31, /ТАСС/. Америкийнхан, гурван этгээдийн комисс ба Бээжин дахь гүйцэтгэх штабтай холбоогоо тасалсан тухай олон янзын санаатай тайлбарууд гарч байгаа боловч Бээжингийн гүйцэтгэх штабыг тараахын хамт Хятадын иргэний дайн өрөгжинө гэдэг дээр цөмийн тайлбар нийлж байна. Эв хамт намын төлөөлөгч Чэн Цзя-кан, “Вэньвэйбао” сонины сурвалжлагчид хэлэхдээ, Америкийн Холбоот Улс, Хятадын иргэний дайныг зогсоох хэрэгт жуучлахгүй гэж зарласан явдал б мэдээлэх яамны сайд Пын Сюэ-Паягаас засгийн газар зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн мэдээлэл бол Маршаллын буцахдаа орхисон арга бөгөөд энэ нь коммунист нарт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ. Ардчилсан Лигийн төлөөлөгч Ло Лун-цзь хэлэхдээ, Америкийн цэрэг, Хятадаас гарах ёстой бөгөөд Америк нар, гурван этгээдийн комисс ба Бээжин дахь гүйцэтгэх штабтай холбоогоо тасалж байгаа явдал бол Маршаллын буцаж явсны дүн юм. Одоо Хятадын дотоодын тэмцэлд Америкийн жуучлал нэгэнт зогссон тул Хятадын ард түмэн, иргнэий дайныг зогсоохын их хариуцлагыг хүлээх ёстой байна гэжээ.


Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.07 №31 /3498/ 4-р нүүрт Хойт Хятадад Америкийн цэргийг ийш тийш нь шилжүүлж байна ШАНХАЙ, 2 дугаар сарын 3. /ТАСС/. Хойт Хятадаас ирсэн хүмүүсийн үзсэн зүйлээ мэдээлж байгааг үзвэл, Тяньцзин, Бээжин, Шанхайгуаны районууд дахь Америкийн цэргийн хагасыг ямар газар явуулж байгаа нь мэдэгдэхгүй, ийш тийш нь шилжүүлж байна. Цэрэг суулгаж, машин зэвсэг ачсан хөлөг онгоцууд Тяньцзинаас гарч явж байна. Хойт Хятадын эдгээр газраас явж байгаа Америкийн цэрэг, зөвхөн зэвсэг биш, элдэв машин, майхан, ор, банз зэргийг авч явж байна. Үүнээс үзвэл, тэд Америкийн Холбоот Улсад явж байгаа биш, харин Хятадын эрэг дагуу өөр нэг газар очихоор явж байна гэж бодууштай байна. Тэр цэргүүдийг Циндаод явуулж байна гэнэ гэсэн яриа байна. Учрыг мэдэх хүмүүс, энэ арга хэмжээ бол, Америкийн Холбоот Улс, цэргээ Хятадаас гаргахыг шийдвэрлэсэн хэрэг биш гэж үзэж байна. Бас дээр дурдсан газраас Америкийн зарим цэргийг ингэж явуулж байгаа явдал бол, Москвад хуралдах гадаад явдлын яамны сайд нарын зөвлөлийн хурал дээр Америктийн цэргийг Хятадаас гаргах тухай гурван улсын гадаад явдлын яамны сайд нарын 1945 оны зөвлөлийн шийдвэрийг хэрхэн биелүүлж байгаа тухай асуудал гарах магадгүй гэж Америк нар бодсоны учир гэж тайлбарлаж байна. Хэрэв тэр зөвлөлгөөнд тийм асуудал гарвал, Америк нар, төвөгтэй байдалд орох тул Америкийн цэргийг хойт Хятадын нэг газраас өөр нэг газар шилжүүлбэл, тэд цэргээ Хятадаас гаргах тухай Москвагийн шийдвэрийг биелүүлж эхэлсэн гэж хэлэх бололцоотой болно гэцгээж байна. Одоо Америкийн Холбоот Улсын цэргийн албан хаагчдын ар гэрий нь хүмүүс, Бээжинд урьд адил ирсээр байна гэж мэдээлцгээж байна. Хятад дахь гурвын хорооноос Америкийн Холбоот Улсын гаргасан тухай Хятадын хэвлэлийн бичсэн нь: НАНКИН. 2 дугаар сарын 3, /ТАСС/. “Синьминьбао” сонин Бээжингийн гүйцэтгэх штаб ба гурвын хороотой холбоогоо таслана гэж Америкийн Холбоот Улсын шийдвэрлэсэн тухай асуудлыг тайлбарлаж тэргүүнийхээ үгүүлэлд бичихдээ “Америкийн цэрэг Хятадад байгаа явдал, иргэний дайнд түлхэц болсоор байгаа юм” гэжээ. Бас Хятадад болж байгаа явдал, цаашдаа хөгжинө гэж зөгнөн бичихдаа “Америкийн Холбоот Улс, жуучлахаа бүрэн зогсоохоос гадна Хятадын засгийн газар эв хамт намынхны засгийн газарт оролцуулахаар урихгүй болно. Засгийн газар, улс төрийн эрхийг бусад хэсэгтэй хуваалцана гэж байгаа боловч гоминданы намын төвийн гүйцэтгэгч хорооны гуравдугаар бүгд хурлын ажил эхлэхийг хүртэл тус засгийн газар энэ талаар аль хир их ахихыг харах хэрэг үлдээд байна” гэжээ. Энх тайван байдал тогтож, ардчилсан нэгдэлтэй болсны дараа Хятадын дотоодын асуудал сая бүрэн шийдвэрлэгдэнэ гэж тэр сонин дүгнэж бичсэн байна. ШАНХАЙ, 2дугаар сарын 1, /ТАСС/. “Шишисиньбао” гэдэг сонин, Хятадын дотоодын хэрэгт гадаад улсаас оролцох оролдлогыг манай ард түмнээс хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй гэж шаардав. “Вэньвэйбао” гэдэг сонин, бичихдээ Америкийн засгийн газрын ажиллагаа бол, энх тайван байдлыг тогтоох зорилготой биш, харин үргэлжилж байгаа иргэний дайны хариуцлагыг биеэсээ түлхэх зорилготой юм. Америкийн мэдэгдлийг анхааралтай судалбал, энэ зорилго нь нүдний өмнө илэрхий байна. Америкийн Холбоот Улс, жуучлахыг байлаа гэж байгаа нь гоминданы засгийн газарт тусламж үзүүлэх аргаа дүрс маягийн хувьд ч биш, чанарын талаар өөрчилж байгаа хэрэг юм. Ингэж байгаа явдал бол, Америк нар “жуучлах өмсгөл”-өө тайлчихаад, Хятадын дотоодын хэрэгт улам хүчтэй оролцох гэсэн оролдлого мөн гэжээ. Америкийн цэргийг Хятадаас гаргахыг хойш татаж байна НАНКИН. 2 дугаар сарын 5. /ТАСС/. “Нанкин женьбао” гэдэг сонин, “Лавтай зүйлийг” иш татаж уламжлахдаа, Америкийн цэргийг Хятадаас бүрэн гаргахгүй гэнэ. Бас хойт Хятадад байгаа Америкийн далайн явган цэрэг ба гүйцэтгэх штабтай холбогдолтой цэргийн албан хаагчдыг “Хятадаас аажмаар гаргах” болно. Циндао портод байгаа Америкийн цэрэг, “Хятадын далайн цэргийг сургах зорилгоор” 5 жил гаруйн дотор Хятадад байх болох юм гэнэ гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.11 №34 /3501/ 4-р нүүрт Гүйцэтгэх штаб дахь Хятадын эв хамт намын төлөөлөгч нарыг баривчлав ХАРБИН, 2 дугаар сарын 5, /ТАСС/. “Дунбейжибао” гэдэг сонин саявтар уламжлахдаа, гурван хороо ба гүйцэтгэх штабын Чанчуны нэгдүгээр секторт байсан Хятадын эв хамт намын төлөөлөгчдийг энэ оны 1 дүгээр сарын 16-нд гоминданы эрх баригчид баривчилсан байна. Бээжингийн гүйцэтгэх штабт байгаа эв хамт намын ерөнхий төлөөлөгч, Чанчунд баригдсан эв хамт намын төлөөлөгч нартай харилцаа байгуулахыг олон удаа оролдсон боловч гоминданы эрх баригчдаас саад хийж байсан учир амжилт олсонгүй. Тэр нутгийн Хятадын зарим хүн, Хятадын эв хамт намын баригдсан төлөөлөгч нарын амь ба аюулгүй байдлын төлөө сэтгэлээ зовж байгаа тухайй тэр сониноос бичсэн байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.18 №40 /3507/ 4-р нүүрт


Шанхайд фашистын этгээд нар цуглааныг дайрав ШАНХАЙ, 2 дугаар сарын 11, /ТАСС/. Шанхай дахь Хятадын аж үйлдвэрийн банкины байшинд, Америкийн барааг эсэргүүцэх кампанийн программыг боловсруулахаар Шанхайн дэлгүүрийн ажилчин, албан хаагчид энэ хоёр дугаар сарын 9-нд хуралдав. Тэр цуглаанд 500 хүн ирж, хурал нээхийн хамт бороохой чулуугаар зэвсэглэсэн фашистын 300 луйварчин орж ирээд, ширээ сандлыг эвдэж, тэнд байсан хүмүүсийг зодож эхэлжээ. Гэтэл тэнд цагдаа нар 2 цаг хагас өнгөрсөн хойно ирсэн байна. НАНКИН, 2 дугаар сарын 13, /ТАСС/. Америкийн барааг эсэргүүцэх лозунгийн дор Шанхай хотын цуглаан хийсэн хүмүүсийг балмадаар дайрсан явдлын Хятадын олон нийтээс өргөнөөр тайлбарлаж байна. Нанкин дахь гоминданы нөлөөнд байгаа сонинууд ба гоминданы албаны хүмүүс, Шанхайд гарсан будлианы бүх хариуцлагыг Хятадын эв хамт намд тохохыг хичээж байгаа бөгөөд Шанхайн ардчилсан давшилт хүмүүс, энэ шинэ гарсан харгис явдалд гомдож байгаагаа илэрхийлж байна. Нанкины эв хамт намын төлөөлөгч, энэ будлианыг тайлбарлаж хэлсэн нь: “нэг намын үндэсний хурал тараад, нэг сар болсны дараа Шанхайд цус урсгах явдал гарав. Гоминдан, өөрийн хуурамч, харгис чанараа дахи, дахин үзүүлж байна. Гэвч Шанхайд цус урсгасан явдал, ардчилсан үзэлтэн эх оронч нарыг ч алхам ухируулж чадахгүй. Энэ явдал гоминданы жинхэнэ нүүрийг хэзээ хэзээнээс илүү сайн үзүүлж байна. Одоо үед гоминдан бол, цэрэг, улс төр, эдийн засгийн талаар давшгүй хүнд байдалд ороод, Хятадын дотор их дэлгэрсэн эх оронч ардчилсан ёсны хөдөлгөөнийг алан хядах аргаар дарахыг оролдож байна” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.14 №37 /3504/ 4-р нүүрт Хятадын эв хамт намын төв хорооны илэрхийлэл НАНКИН, 2 дугаар сарын 5, /ТАСС/. /Саатаж ирсэн мэдээ/. Хятадын эв хамт намын төв хорооноос 2 дугаар сарын 1-нд илэрхийлсэн нь: “Чунцинд 1945 оын 10 дугаар сард гоминдан ба эв хамт намын хоорондоо хэлэлцэн тохирсон ёсоор, Хятадын улс төрийн чухал нам, хэсгүүд, бас нийгмийн гарамгай зүтгэлтэн нараар байгуулагдаж, 1946 оны нэгдүгээр сарын 10-нд хуралдсан улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийг Хятадын дээд эрх барих газар гэж Хятадын ард түмэн ба дэлхий дахины олон улсаас хүлээсэн юм. Хятадад үндэсний жинхэнэ ардчилсан парламентыг тогтоохыг хүртэл ардчилсан улсын парламентад шийдвэрлэвэл зохих дотоодын чухал асуудал ба дипломатиг асуудлуудыг энэ зөвлөлөөс шийдвэрлэх буюу хүчин төгөлдөр болгохы нь өмнө үндсэн нам, хэсгүүдтэй зөвлөлдөн тохирох ёстой билээ. Гэтэл гоминданы засгийн газар, дур мэдэн 1946 оны нэгдүгээр сарын 10-наас эхэлж, тус улсын дотоодод нилээд арга хэмжээг авч байснаар барахгүй гадаадын зарим улсад сүрхий шинжтэй үзэгдэж байгаа чухал дипломатиг хэлэлцээг удаа дараа хийсэн байна. Ийм хэлэлцээ хийсний дараа гоминданы засгийн газар, янз бүрийн ил, далд бичмэл ба аман хэлэлцээрүүд хийх ба харилцан ойлголцох явдлуудыг хийсэн боловч тэр хэлэлцээрүүдийг улс төрийн зөвлөлгөөний зөвлөлөөр батлуулсангүй бас улс төрийн зөвлөлгөөний зөвлөлд багтсан эв хамт нам бас бусад нам ба хэсэгтэй зөвлөлдөлгүй шийдвэрлэсэн байна. Гадаад улсуудтай эдгээр дипломатиг хэлэлцээ хийхэд ленд-лизийг үргэлжлүүлж, гадаадын улсаас зээллэг авах ба байлдааны хэрэгсэл, цэргийн илүүдэл материалыг худалдан авахаас гадна худалдаа хийх, далайгаар ба нисэх онгоцоор явах тусгай эрх бас эдийн засаг, хуулийн тусгай эрхийг гадаадын улсад олгох гэрээ байгуулах явдал оролцсны дээр эдгээр хэлэлцээ, хэлэлцээр бол гадаадын хуурай зам, далайн зэвсэгт хүчин, Хятад нутагт байж, агаар, далай, хуурай газарт байлдах, зарим газрыг эзэмших ба цэргийн бааз, стратегийн газруудыг хамтран байгуулж, ашиглах эрх олгох, урих явдалтай холбогдсны дээр гадаадын цэргийн буюу энгийн хүмүүсээс худалдаа, тээвэр, бас хуурай газар, далай, агаарын байлдаанд оролцох, түүнчлэн цэрэг, улсын нууцыг мэдэж байхыг зөвшөөрөх, урих, явдалтай холбогдсон байна. Бас гадаад улсаас Хятадын дотоодын чухал хэрэгт оролцох зэрэг сүрхий явдлыг зөвшөөрсөн байна. Гоминданы засгийн газрын эдгээр арга хэмжээ, Хятадын ард түмний хүсэл эрмэлзлэгийг зөрчиж, Хятадыг иргэний дайнд оруулсан ба оруулах бас харгис хүчнийг хүчтэй болгох, тус улсыг үндэсний ичгүүрт оруулах, үндсэний эрхийг алдагдуулах, Хятадын колонийн байдал, кризист оруулах, журамгүй явдал, эвдрэл гархад дөхөм болно. Хятадын эв хамтын нам өөрийн эх орныг хүнд байдлаас нь аварч, үндэсний эрх ашгийг хамгаалахын тул, гоминдаын засгийн газраас 1946 оны 1 дүгээр сарын 10-наас хойш байгуулсан хэлэлцээр, харилцан ойлголцох явдлыг хүлээхгүйгээс гадна тус улсад ичгүүрийн хар толбо тавих гадаадын ямар ч зээллэг, тус улсын эрхийг алдагдуулахад хүргэх ямар ч хэлэлцээрийг одоо ба ирээдүйд ч огт зөвшөөрөхгүйг шууд илэрхийлэнэ. Хятадын эв хамт нам, улс төрийн зөвлөлгөөний зөвлөлд оролцсон нам, хэсэг ба эв хамт намтай зөвлөлдөн тохироогүй, бас улс төрийн зөвлөлгөөний зөвлөлөөр батлуулаагүй энэ мэтийн ямар ч дипломатиг хэлэлцээг зөвшөөрөхгүй. Эв хамт нам, дээр дурдсан хэлэлцээр, харилцан ойлголцох явдлын талаар биедээ ямар нэг үүрэг хүлээж авахыг огт зорихгүй” гэжээ.


Шанхайн оюутны шаардлага ШАНХАЙ, 2 дугаар сарын 13, /ТАСС/. “Вэньвэйбао” сонины уламжилсан нь, Америкийн засгийн газар Хятадын иргэний дайныг хөгжүүлэх хэрэгт тусалж байна гэж зэмлэсэн мэдэгдлийг Шанхайн оюутны холбооноос 2 дугаар сарын 11-нд нийтлэв. Тэр мэдэгдлийн дотор Америкийн бүх цэргийг Хятадаас даруй гаргахыг бид шаардана. Америкийн Холбоот Улсаас Хятадын колони болгох гэсэн жигшүүрт бодлогыг үндсээр нь өөрчлөхийг шаардана. Одоо эх оронч хөдөлгөөнийг өрөгтгөж, хүчтэй болгох нь чухал бөгөөд Америкаас нэг талыг баримталж, иргэний дайныг өргөн болгох бодлогыг эсэргүүцэхээс гадна Америкийн эдийн засаг Хятадад нэвтрэн орж байгааг эсэргүүцэн тэмцэж, бас улс төрийн зөвлөлгөөний зөвлөлийн шийдвэрт тохируулан байлдааны явууллагыг зогсоож, найрамдлыг сэргээж босгохыг шаардах нь чухал гэж бичсэн байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.19 №41 /3508/ 4-р нүүрт Хятадын эдийн засгийн байдал хүнд байна ШАНХАЙ, 2 дугаар сарын 13, /ТАСС/. Хятадын Шанхай зэрэг том төвийн санхүү эдийн засгийн байдал эрс муудсан байна. Шанхайд хүнс бас өргөн хэрэглэгдэхүүний барааны үнэ тун их өссөн байна. Нэг пикуль/пикуль гэдэг 60 килограмм/ цагаан будааны үнэ Хятадын 150,000 доллар хүртэл нэмэгдсэн байна. Худалдаачин нар цагаан будаа бас бусад бараагаа нууж байна. Хятадын долларын үнэ 25 хувиар буурч, 2 дугаар сарын 11-ний орой Америкийн нэг доллар, Хятадын 20,500 долларын үнэтэй болсон байна. Тэгээд арилжаа хийгч нар гадаадын мөнгийг худалдахыг татгалзаж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.02.20 №42 /3509/ 4-р нүүрт Хятадын ардчилсан Лига, хууль тогтоох юаньд оролцохыг татгалзав ШАНХАЙ, 3 дугаарс арын 2, /ТАСС/. Нанкинаас авсан мэдээнд үзвэл, Хятадын ардчилсан Лига, өөрчлөгдөхөөр байгаа хууль тогтоох юаньд сонгуулахаар өгсөн гишүүдийнхээ нэрсийг буцааж авсан байна. Чжоу Энь-Лайгаас Чан Кай-ши-д өгсөн цахилгаан утас НАНКИН, 3 дугаар сарын 2, /ТАСС/. Гоминданы эрх баригчдаас, Гоминданы хяналтын район дахь эв хамт намын төлөөлөгчдийн газрыг устгах тушаал өгсөн явдалтай холбогдуулан, генерал Чжоу Энь-Лай энэ 2 дугаар сарын 28-нд Чан Кай-ши-д цахилгаан утас явуулж, түүний дотор үгүүлсэн нь: “Чунцин ба Нанкины гарнизоны командлагч нараас эв хамтын төлөөлөгчдийн газрыг энэ 3 дугаар сарын 5 хүртэл туслах тухай тушаалыг бид хүлээж авав. Орон нутгийн эрх баригчид өөрсдөө дур мэдэж ингэж байгаа буюу эс бөгөөс та, ийм тушаал өгсний алиныг бид мэдэхгүй байна. Хэрэв нутгийн эрх баригчид дур мэдэж ийм тушаал өгсөн бол орон нутгийн тэр эрх баригчдын энэ мэтийн дур мэдэн тушаах явдлыг зогсоохыг хүсэж байна. Хэрэв та, ийм тушаал өгсөн бол, та иргэний дайныг эцэст нь хүртэл хийж, хэлэлцээ хийх бололцооны хаалгыг хааж, хагарал гаргахаас буцахгүй байхыг бүрэн шийдвэрлэсэн хэрэг байна. Гэвч хариуцлага ба зохих процедурыг тодорхой болгохын тул энэ тухай Нанкин дахь эв хамтын төлөөлөгч Дун Би-уд албан ёсоор мэдэгдэж, эв хамтын төлөөлөгчдийн газрыг устгах явдлыг гуравдугаар сарын эцсийг хүртэл хойшлуулахыг хүсэхээс гадна холбооны хэсгийн ажлыг дуусгаж энэ аргагүй шаардагдсан явдалд бэлтгэх бололцоо өгөхийг хүснэ” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.03.11 №58 /3526/ 4-р нүүрт Хятадын тухай мэдээ солилцов В.М.Молотов, Хятадын тухай Москвагийн хэлэлцээрийн биелэлтийн тухай 4 дүгээр сарын 1-ний наана бие биедээ бичгээр мэдэгдэж, уг мэдээний хуулгыг Хятадын засгийн газарт явуулъя гэсэн Д.Маршаллын саналыг зөвшөөрснийг үүний урьд мэдээлсэн билээ. Саяхан Д.Маршалл, энэ асуудлын тухай В.М.Молотовд бичиг ирүүлж, түүний дотор 1945 оны эцэс ба 1946 оны эцсээр Трумений хэлсэн хоёр удаагийн үгийг дурдаад, өнгөрсөн үеийн дотор Америкийн Холбоот Улсын зэвсэгт хүчин, Хятадаас 3 сая шахам Японыг нутагт нь буцаахад сүрхий тусалсан гэжээ. Үүнд Маршалл, Манжид Зөвлөлтийн цэрэгт олзлогдсон 700 мянган хүний тухай мэдээ надад байхгүй гэж дурдсан байна. /Гэтэл Манжид 600 мянга хир Японыг олзолсон бөгөөд эдгээр цэргийн олзлогдсон хүмүүсийг 1946 оны эцсээс эхлэн, Япон дахь Америкийн эзэмших цэргийн командлагч генерал Макартуртай хэлэлцэн тохирлцсон төлөвлөгөөний ёсоор нутагт нь буцаасаар байгаа юм. Редакцийн тайлбар/ Цааш нь Д.Маршалл, тэр бичигтээ Америкийн засгийн газар, Хятад дахь дайны явуулгыг зогсоох зорилгоор Чунцинд байгуулагдсан гурвын хороонд оролцохоо зогсоох ба тэрчлэн Хятадад дайны явууллагыг зогсож, цэргийн халалт хийх, Хятадын зэвсэгт хүчнийг өөрчлөн зохиох тухай хэлэлцээрийн биелэлтийг хянуулахаар гурвын хорооноос Бээжинд байгуулсан гүйцэтгэх штабд оролцохоо зогсох тухай 1947 оны 1 дүгээр сарын 9-нд шийдвэрлэснийг


дурдсан байна. Ингэхийнхээ хамт далайн явган цэргийн ангиудыг гаргаж авах тухай мэдэгдсэн гэжээ. Үүний үрээр Хятад дахь Америкийн зэвсэгт хүчний хэмжээ сүрхий хорогдсоор байгаа бөгөөд зэвсэгт хүчнийг татаж гаргах явдал, тээврийн бололцооны хир хэмжээгээр үргэлжилж байна гэж дурджээ. Бас цэргийг ингэж хорогдуулж байгаа явдал, /1947 оны 6 дугаар сарын 1-ний үед/ дуусгахад Хятадад Америкийн зэвсэгт хүчний 6180 хүн үлдэх ба энэ тухай Хятадын засгийн газрын хүсэлт бий гэсэн байна. Үүнд хуурай замын ба далайн цэргийн хүчний штабын ажилтны зэрэг албан хаагч нар 2 мянга 681 хүн, хамгаалалтын үүргийг гүйцэтгэх далайн явган цэргийн 3499 хүн байх болно гэжээ. Тэрчлэн В.М.Молотовоос Д.Маршаллд бичиг явуулж, түүний дотор Хятадын асуудлын тухай Зөвлөлтийн засгийн газрын саналыг тодорхойлсон нь: Москвад 1945 оны 12 дугаар сард Америкийн Холбоот Улс, Их Британи, Зөвлөлт Улс гадаад явдлын яамны сайд нараас Хятадын тухай тогтоосон хэлэлцээрийн дотор үгүүлсэн нь: “Гурван улсын гадаад явдлын яамны сайд нар, Хятадын байдалд холбогдсон асуудлуудын талаар саналаа солилцов. Тэд, Хятадын үндэсний засгийн газрын удирдлагаар нэгтгэж, ардчилсан болгох нь чухлын тухай ба үндэсний засгийн газрын бүх байгууллагад ардчилсан этгээд нарыг өргөнөөр татаж оролцуулах тухай, бас иргэний дайныг зогсоох тухай хэлэлцэн тохиров. Тэд, Хятадын дотоодын хэрэгт үл оролцох бодлогод итгэлтэй байхаа батлав” гэжээ. Зөвлөлт засгийн газар, гурван сайдын энэ хэлэлцээрт тодорхойлсон үзлүүдийг баримталсаар байгааг би үүгээр баталж байна. Зөвлөлт засгийн газар, Хятадын үндсэний засгийн газрын байгууллагад ардчилсан этгээдийг өргөнөөр оролцуулахыг шаардагч, Хятадыг нэгтгэх, ардчилах явдлыг биелүүлэх нь Хятадын ард түмний өөрий нь хэрэг мөн бөгөөд Хятадын дотоод хэрэгт гадаадаас оролцох ба ялангуяа Хятадын иргэний дайнд гадаадын зэвсэгт хүчний оролцох явдал бол, Хятадын иргэний дайныг өргөтгөхөөс гадна Хятадын үндэсний нэгдлийг сэргээж босгоход нэмэлт бэрхшээлийг бий болгоход хүргэнэ гэж үзээд, Хятадтай харилцахдаа, түүний дотоод хэрэгт үл оролцох бодлогыг баримталж байсан ба баримталсаар байна. Зөвлөлт засгийн газар, хэрэв Америкийн Холбоот Улс, Зөвлөлт Улс, Хятадын дотоод хэрэгт үл оролцох тухай тохиролцсон хэлэлцээрийг ойшоож, энэ хэлэлцээрийг хэрэг дээр биелүүлбэл, Хятадын тухай Москвагийн хэлэлцээр үнэхээр биелж сая чадна гэж үзэж байна. Москвагийн хэлэлцээрийн дотор бас үгүүлсэн нь: “Ноён Молотов хэлэхдээ Зөвлөлтийн зэвсэгт хүчин, Манжид Японы цэргийн зэвсгийг хураагаад, тэднийг тэндээс гаргасан боловч Зөвлөлтийн цэргийг гаргах явдлыг Хятадын засгийн газрын хүсэлтийн ёсоор 2 дугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан гэв. Ноён Бринс дурдахдаа, Америкийн зэвсэгт хүчин, Хятадын засгийн газрын хүсэлтийн ёсоор хойт Хятадад байгаа гэхийн хамт Америкийн Холбоот Улс, бууж өгсөн тухай шаардлагын биелэлтийг Японы цэргийн зэвсгийг хурааж тэднийг гаргах талаар голлон хариуцаж байгааг заав. Тэгээд Америкийн зэвсэгт хүчин, эдгээр үүргийг биелүүлмэгц буюу Хятадын засгийн газар, Америкийн тусламжгүйгээр эдгээр үүргийг биелүүлж чадах болмогц гарч явна гэж хэлэв. Гадаад явдлын яамны хоёр сайд, Зөвлөлтийн ба Америкийн зэвсэгт хүчнийг тэдний үүргийн биелэлт ба хариуцлагатай тохирох богино хугацаанд Хятадаас гаргахыг хүсүүштэйн тухай бүрэн хэлэлцэн тохиролцов” гэжээ. Энэ мэтээр Зөвлөлт Холбоот Улс ба Америкийн Холбоот Улс, “Зөвлөлтийн ба Америкийн зэвсэгт хүчнийг тэдний үүргийн биелэлт ба хариуцлагатай тохирох богино хугацаанд Хятадаас гаргах” тухай үүрэг авсан байна. Зөвлөлт засгийн газар, эдгээр үүргийг ёсчлон биелүүлэхийг чухалд үзэж байсан ба үзсээр ч байна. Зөвлөлт засгийн газар, Хятадаас цэргээ гаргах тухай өөртөө хүлээсэн үүргийг цаг тухайд нь биелүүлсэн юм. Зөвлөлтийн цэргийг Манжаас гаргах явдал, 1946 оны 5 дугаар сарын 3-нд дуусав. Тэр үеэс хойш жил хир болж байгаа бөгөөд гэтэл Америкийн цэрэг, Хятадаас гарч дуусаагүйгээр барахгүй, Америкийн Холбоот Улс, цэргээ Хятадаас гаргах тухай үүргийг хэзээ биелүүлэх нь мэдэгдэхгүй байна. Энэ учраас Зөвлөлт засгийн газар, Москвагийн хэлэлцээрт оролцсон улсуудын гадаад явдлын яамны сайд нар бөгөөд одоо Москвад байгаа сайд нар, Хятадын тухай хэлэлцээрийн биелэлтийн талаар мэдээ солилцохыг хүсүүштэй гэж үзсэн ба үзсээр ч байна. Мэдээгээ ингэж солилцлвол, Хятадын тухай Москвагийн хэлэлцээрийн биелэлтийн үнэн байдлыг тодруулахад дөхмийг үзүүлэх бөгөөд учир нь энэ талаар одоо байгаа байдал нь дээр дурдсан үүргийг биелүүлэхэд бэлэн байгаа эсэхийн тухай олон нийтийн саналд эргэлзээ төрүүлэн, хангалтгүй байна. Д.Маршалл ба В.М.Молотов нар тус тусын бичгийн хуулгыг ноён Бевин ба Москва дахь Хятадын элчин ноё Фу Бин-чанд явуулав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.04.11 №85 /3552/ 4-р нүүрт Хятадын засгийн газрыг “өөрчлөн зохиосон тухай” НАНКИН, 4 дүгээр сарын 23, /ТАСС/. Цөөнхийн намууд гэдэгтэй удаан хэлэлцээ хийсний дараа гоминданы шийдвэрээр Хятадын засгийн газрыг өөрчлөн зохион байгуулав. Дайны үед байсан үндэсний батлан хамгаалах дээд зөвлөлийн оронд улсын зөвлөлийг байгуулж, тэр зөвлөлд гоминданы 17 гишүүн, Хятадын залуу нам гэдгийн 4 гишүүн, социал-деморкрат намын 4 гишүүн, бас гишүүн бус зүтгэлтэн 4 хүн оров. Улсын зөвлөлийн анхдугаар хурал, гүйцэтгэх Юань гэдэг сайд нарын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд


27 сайдыг батлав. Гүйцэтгэх Юань даргад Чжан-цюнийг батлав. Үүнд яамдыг гоминдан, Хятадын залуу нам, социал-демократ нам ба намын гигүүн бус зүтгэлтэний хооронд хуваасан боловч гоминданы гишүүдээс бусдад нь зөвхөн яамгүй 7 сайдын тушаал оногдов. Хамгийн чухал яамд, гоминданы гарт үлдэж, бусад нам ба намын гишүүн бус зүтгэлтэн нарт хоёрдугаар зэргийн яамнд оногдов. Бас намын гишүүн бус зүтгэлтнээс улсын зөвлөлийн гишүүнд оруулах хүмүүсийг Чан Кай-Ши өөрөө баталсан ба тэднийг өргөн олон нийтээс ардын төлөөлөгч нар гэж үзэхгүй байгаа нь анхаарлыг татаж байна. Хятадын залуу нам ба социал-демократ нам бол том хөрөнгөтөн, газрын эзэд, милитарист нарын эрх ашгийг илэрхийлэх тул ард түмний өргөн хэсгийн хүсэл эрмэлзлэгийг илэрхийлэгч нар биш юм. Ардчилсан Лиг ба эв хамт нам, энэ мэт “өөрчлөлт” бол гоминданы ноёрхлыг хэвээр хадгалан бататгахад чиглэсэн ээлжийн маневр мөн гэж үзээд, энэ “өөрчлөн зохиосон” засгийн газарт оролцсонгүй. Социал-демократ намын гишүүдийн олонхи нь тус намаас энэ засгийн газарт оролцох явдлыг ганцаараа шийдвэрлэсэн өөрийн намын удирдагч Чжан цзюн-майн ажиллагааг буруушаав. “Дагунбао” гэдэг сонины мэдээнд үзвэл, генерал Лицзешень, гернерал Цай Мин-кай, /Сун Ятсений дотно нөхөр/ Хятадын гарамгай хувьсгалч Ляо Чжун кайн гэргийн зэрэг ардчилсан ёсны том удирдагч нар, тунхаг бичиг нийтэлж, түүнийхээ дотор “өөрчлөгдөн зохиогдсон шинэ засгийн газар” бол дан ганц гоминданы намын засгийн газар хэвээр үлдсэн бөгөөд ингэж өөрчилсөний зорилго нь, Америкийн Холбоот Улсаас зээлэг авч, иргэний дайныг санхүүжүүлэхэд оршино гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.04.27 №99 /3566/ 4-р нүүрт Хятад дахь Америкийн цэргийн зүй бус явдал ШАНХАЙ, 4 дүгээр сарын 21, /ТАСС/. “Дагунбао” сонины уламжилсан нь, өчигдөр Хятадын Бээжин, Тяньцзиний 80 гаруй сурвалжлагч Тангугийн шинэ портыг үзэхээр очсон боловч Америкийн далайн явган цэргүүд жадлахыг завдсан учир тэр сурвалжлагч нар, портод оролгүй буцсан байна. Үүнд холбогдуулан, Бээжин, Тяньцзиний сурвалжлагчдын холбооноос нийтэлсэн мэдээллийн дотор Хятадын ардуудаас өөрийн нутагт нааш цааш явахад нь гадаадын хүмүүс оролцох явдлыг тэсвэрлэж болохгүйг онцлон тэмдэглэсэн байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.04.29 №100 /3567/ 4-р нүүрт Мао Дунь, Хятадад буцаж ирэв ШАНХАЙ, 4 дүгээр сарын 25, /ТАСС/. Хятадын уран зохиолч Мао Дунь, СССР-ийн нутгаар дөрвөн сар яваад, өнөөдөр “Смольный” гэдэг онгоцоор Шанхайд буцаж ирэв. Мао-Дунийг Хятадын зохиолч, сэтгүүлч найз нөхөд нь угтаж авав. Мао Дуний хэлсэн нь: “Би, одоо нутагтаа баяртайгаар эргэж ирэв. Би СССР-т байхдаа холбооны Бүгд Найрамдах дөрвөн улсаар явж, Зөвлөлтийн ард түмний тухай зүйлийг мэдэж авав. Тэгж явж байхдаа, их юм сурч авав. Би, юуны өмнө Зөвлөлтийн хуучин шинэ найз нарт ба миний биеийг зочлон хүлээ авсан албан газар байгууллагад талархлыг илэрхийлэхийг хүсэж байна. СССР-ийн тухай ямар сэтгэлгээ төрөв гэсэн сэтгүүлч нарын асуултыг хариулж, Мал Дуний хэлсэн нь, “надад тун их сэтгэлгээ төрөв. Урьд үзэгдээгүй их үйлс тэр их улс даяарт өрнөж байна. Зөвлөлтийн ард түмэн, ойрын жилд дайны өмнөх хөгижлд хүрээд зогсохгүй, аж үйлдвэрийн олон салаа мөчирт урьдахь хөгжлийн хэмжээнээс давна гэж үзэж байна” гэв. Хятадад цэргийн хөлөг онгоц ба цэргийн материалыг шилжүүлэх тухай Трумэний тушаал ВАШИНГТОН, 4 дүгээр сарын 26, /ТАСС/. Трумэн, далайн цэргийн хөлөг онгоц, хөвлөг док/засварын онгоцыг/ Хятадад үнэ төлбөргүй илжүүлэх эрхийг далайн яамны сайдад олгосон тушаал гаргав. Үүнээс гадна энэ тушаалд эдгээр хөлөг онгоцонд хэрэглэгдэх материалуудыг Хятадад бэлэн үнээр шилжүүлэх эрхийг далайн яамны сайдад олгосон байна. Бас Хятадын далайн цэргийн хэрэгт туслалцуулахаар Хятадад офицер 100, жагсаалын хүмүүс 200-г явуулах ба тэрчлэн Хятадад далайн цэргийн флотын нууц бус техникийн баримт бичиг ба зөвлөлгөөн өгөхийг зөвшөөрсөн байна. Далайн яамны сайдад олгосон эрхийг төрийн нарийн бичгийн даргаас батлах бөгөөд тэр эрхийг түүний шийдвэрээр ямар ч цэгт зогсоож болно гэж тэр тушаалд дурдсан байна. Тэр тушаалын оршилд Америкийн Холбоот Улсын хэрэгцээнээс илүүрагсан цэргийн хөлөг онгоцнуудыг шилжүүлэхийг зөвшөөрсөн 1946 оны хуулийн ёсоор хөлөг онгоцуулыг Хятадад шилжүүлбэл зохино гэж тэмдэглэсэн байна. Шилжүүлэх хөлөг онгоцны тоог тэр тушаалд дурдаагүй боловч хуульд 271 хүртэл тооны онгоц шилжүүлж болно гэсэн байна. Далайн яамны төлөөлөгч нь, Хятадад шилжүүлэх хөлөг онгоцны тоо ба ямар маягийн онгоц байх тухай асуултыг хариулахдаа, Хятадад десант манааны хөлөг онгоц 270 шахмыг шилжүүлэх болно гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.02 №103 /3570/ 4-р нүүрт Хятадын засгийн газрын байгуулалтын өөрчлөлт


ШАНХАЙ, 4 дүгээр сарын 29, /ТАСС/. Саявтар өөрчлөгдсөн Хятадын засгийн газарт сандрал гарав. “Цөөнхийн намууд” гэдгээс томилогдсон зарим сайд тушаалаа хүлээж авахыг татгалзав. Хятадын залуу намын нэг удирдагч бөгөөд эдийн засгийн яамны сайдын тушаалд томилогдоод, одоо Чунцинд сууж байгаа Ли Хуан, “Одоогийн байдлаар энэ тушаалыг хүлээж авахыг зорихгүй” гэж гүйцэтгэх Юаны даргад энэ 4 дүгээр сарын 27-нд мэдэгдсэн байна. Бас улсын зөвлөлийн гишүүнд томилогдсон социал-демократ намын гишүүн У Сян-цзы, уг тушаалыг хүлээж авахгүй гэсэн байна. Социал-демократ намын түм зүтгэлтэн Су Фу-диний нэрийг сүрхий шаардлагтай гаргаж байж, улсын зөвлөлийн гишүүнд томилоод, түүнийг Чан Кай-ши өөрөөр ятгасан боловч улсын зөвлөлд оролцохгүй гэжээ. Энэ байдал нь засгийн газрын байгуулалтын дуусаагүй байгаа өөчлөлтийг хүнд болгож байна. Нөгөө талаар “цөөнхийн намууд” засгийн газарт оролцсоноос тэр намуудын дотор хагарал гарч байгаа бөгөөд, мөн намуудын удирдагч нар тэр хагарлыг зогсоохыг оролдсоор боловч хагарал үргэлжилсээр байна. Хятадын өөрчлөгдсөн засгийн газарт оролцох тухай Социал-демократын ба Хятадын залуу нам гэдэг хоёр намын удирдагч нарын шийдвэрийг үл дагах оппозид гарав. Социал-демократ намын удирдагч Чжан Цзюн-май, Хойт хятадын намын байгууллагын удирдагч Лян Цзу-суйд явуулсан хүсэлтийнхээ дотор тус намйн хоёр фракцыг эвлэрүүлж өгөхийг хүссэн боловч нөгөө этгээд нь энэ хүсэлтийг хүлээж авсангүй. Чжан Цзюн-майгаас тэр намыг засгийн газар оролцуулахыг ганцаараа шийдвэрлэж, “дур мэдсэн бодлогыг эсэргүүцэж” Лян Цэусуй үг хэлэв. Хятадын залуу намд фракц гаргаад, засгийн газарт тариалан ба ой модны яамны сайдын тушаалыг хүлээсэн удирдагшч Цзон Шун-Шэнийг эсэргүүцэж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.07 №105 /3572/ 4-р нүүрт Шанхайд уран зохиолч Мао Дунийг хүндэлж дайлав ШАНХАЙ, 5 дугаар сарын 3, /ТАСС/. СССР-ийн нутгаар яваад, саяран буцаж ирсэн Хятадын уран зохиолч Мао Дунь ба түүний гэргийг хүндлэж Шанхай дахь Хятад, Зөвлөлтийн соёлын нийгэмлэгийн салбар ба Хятадын утга зохилын ажилтан нарын холбооноос 5 дугаар сарын 2-нд дайлав. Тэр дайллагад нийгмийн зүтгэлтэн, уран зохиолч, сэтгүүлч, уран зурагч 200 хир хүн суулцав. Тэдний дотор Хятадын гадаад яамны төлөөлөгч Чэн Го-лян, Хятад Зөвлөлтийн соёлын нийгэмлэгийн Шанхайн салбарын дарга Ли Чжао-хуан, Ян Гуй-цинь, Го Мо-жо, жүжгийн зохиолч Тянь Хань, Ян Хань-шень, Чэн Бай-цинь, нийгмийн зүтгэлтэн Лю Я-цзы, тэрчлэн ерөнхий консул Халин тэргүүтэй Зөвлөлтийн байгууллагын төлөөлөгч нар байлцав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.08 №106 /3573/ 4-р нүүрт Хятадын байдлын тухай Рейтер агентлагийн мэдээ ЛОНДОН, 5 дугаар сарын 2, /ТАСС/. Рейтер агентлагийн уламжилсныг үзвэл, Лондон дахь учрыг мэдэх хүмүүс, Хятадын байдлын алсын төлөв муу байгааг үзүүлсэн мэдээнүүдийг авсаар байна. Хятадаас Лондон дахь учрыг мэдэх хүмүүст ирсэн мэдээний ёсоор Нанкинд тохиолдож байгаа том саад бэрхшээлийн нэг нь гоминданы ноёрхож байгаад одоогийн засгийн газар, Дундад Хятадад нэр хүндээр бага байгаа бөгөөд баруун өмнөт Хятад тэрчлэн Формозод нэр хүндээр бүр ч бага байгаа явдал мөн байна. Хятадын ардчилсан Лигийн удирдагчийн үг НАНКИН, 5 дугаар сарын 5, /ТАСС/. “Синьминьваньбао” гэдэг сонин, Хятадын ардчилсан Лигийн удирдагч Ло Лун-цзийн үгийг нийтлэв. Ло Лун-цзи, ардчилсан Лигийн дотор эв хамтчууд ноёрхож байгаа мэтээр дурдсан “Сентрал Ньюс” агентлагийн мэдээний тухай бичихдээ, “ийм ухуулга бол ардчилсан Лигийг бусад бүх ардчилсан байгууллагын адилаар устгахыг төлөвлөж байгаагийн тэмдэг мөнийг сэтгэгч хүн бүхэн мэднэ” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.12 №108 /3575/ 4-р нүүрт Гоминданы цэргийн дотор санал алдагдах явдал гарав ШАНХАЙ, 5 дугаар сарын 14, /ТАСС/. “Веньвэйбао” сонин уламжлахдаа, 5 дугаар сарын 12-нд Гоминданы цэргийн халагдсан хүмүүсийн дотор генералаас доош цолтой 400 офицер, гоминданы эрх баригчдаас тэднийг муугаар үзэж байгаа явдалд эсэргүүцлийг илэрхийлэхийн тул Сунь-Ят-сений шарилын дэргэд цуглав гэжээ. Генерал Хуан Хогийн бие, “Веньвэйбао” сонины төлөөлөгчтэй ярилцахдаа/ардчилсан зорилгын тул засгийн газар өөрчлөгдөн байгуулагдсан гэж бидэнд хэлцгээж байна. Гэтэл тэр ардчилсан ёс нь хаана байна? Бид, олзны төлөө тэмцэгч ялзарсан түшмэд нарыг үзэж байна. Үндэсний эдийн засгийн дампуурал улам нэмэгдэж, Хятадын байдал, улс түмний дотор улам доройтож байна. Шууд хэлбэл бид, одоогийн байдалд саналаа алдаад банйа. Бид Японы цэргийн олзлогдсон хүмүүсээс дор байдалтай байна” гэжээ. Бас тэр соних мэдээлэхдээ, офицер нарыг шарилын дэргэд очихын өмнө засгийн газрын эрх баригчид, тэдний дайчин зорилгыг орхигдуулахаар ятгасэн билээ гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.18 №114 /3581/ 4-р нүүрт


Ло Лун-цзын үг ШАНХАЙ, 5дугаар сарын 10, /ТАСС/. Хятадын ардчилсан лигийн төлөөлөгч Ло Лун-цзы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, үндэсний улс төрийн зөвлөлийн хуралдаанд суулцахаар ардчилсан лигийн төлөөлөгч Чжан Ланы зэрэг удирдагч нар ойрын өдрүүдэд Нанктинд очих болно. Ардчилсан лиг, үндэсний улс төрийн зөвлөлийн хуралдаан дээр найрамдал тогтоохыг уриалах шийдвэрийг үндсэнд нь баталсан юм гэв. Бас Нанктины засгийн газрын эрх баригчид, үүни урьд засгийн газраас ардчилсан лигт олгосон байшинг суллаж өгөхийг шаардсан гэж мэдэгдэв. Ло Лун-цзын саналаар энэ мэтийн шаардлага бол тус лигийг нийслэлээс гар гэж засгийн газраас шаардсан хэрэг мөн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.24 №119 /3586/ 4-р нүүрт Хятадын үндэсний улс төрийн зөвлөлийн хэсэг гишүүдийн мэдэгдэл ШАНХАЙ, 5 дугаар сарын 21, /ТАСС/. “Дагунбао” гэдэг сонин уламжлахдаа, Хятадын үндэсний улс төрийн зөвлөлийн хэсэг гишүүд, саналаа солилцохоор Нанкинд энэ 5 дугаар сарын 19-нд уулзав. Тэнд цугларсан хүмүүс, тус зөвлөлийн одоогийн хуралдааны анхаарал нь Хятадын эв хамт намтай найрамдах тухай хэлэлцээ хийхэд чиглэсэн байх ёстой гэж санал нэгтэй хэлэв. Бээжинийн их сургуулийн профессор бөгөөд зөвлөлийн гишүүн Су Дэ-сян хэлэхдээ, одоо гарч байгаа улс нийгмийн хөдөлгөөн, бас хүчтэй болж байгаа эдийн засгийн кризис ба барааны үнэ үзэгдээгүй өндөр байгаа явдал бол иргэний дайнаас гарсан хэрэг гэж хэлэв. Зөвлөлийн гишүүн Чжан Лян-сю хэлэхдээ, “байлдааныг зогсоох асуудал бол Хятадын ард түмний үхэх ба сэхэх явдлын тухай асуудал мөн” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.27 №121 /3588/ 4-р нүүрт Хятадын оюутны хөдөлгөөн ШАНХАЙ, 5 дугаар сарын 21, /ТАСС/. Нанкины хэвлэлийн мэдээнд үзвэл Чан Кай-шигээс оюутан нарын жагсаалыг “эв хамт намын өдөөсөн хэрэг” гэж хэлсэнд нь тэр оюутан нар гайхаж байна. Жагсаал хийхийг хэдийгээр тэгэж хоргилсон боловч оюутан нар, жагсаалыг үргэлжилнэ гэж зарласан байна. Бээжингаас уламжилсан нь, хойт Хятадын 11 колледж ба их сургуулиудын оюутны онц хурлын төлөөлөгч нар, тавдугаар сарын 19-нд бүх сурагчдад зориулан нийтэлсэн зүйлдээ, энэ 6 дугаар сарын 2-нд нэг өдөр ажлаа хаяж, Хятадын ирэгний дайныг даруй зогсоохыг шаардахыг тэдэнд уриалав. Оюутан нарын удирдагчид нь Хятадын ажилчин, худалдаачин зэрэг бусад хүнийг иргэний дайныг эсэргүүцсэн Хятадын оюутны жагсаалд оролцохыг уриалав гэжээ. Хятадын оюутныг эсэргүүцэн шийтгэх гэж байна ШАНХАЙ, 5 дугаар сарын 21, /ТАСС/. “Дуннаньжибао” гэдэг сонин уламжлахдаа, орон нутгийн засаг захиргаа, цэргийн эрх баригчдын зөвлөлгөөн, ажлаа хаясан хятадын оюутныг эсэргүүцэн шийтгэх сүрхий хатуу арга хэмжээ авах шийдвэр гарав. Тэр зөвлөлгөөнийг үндэсний батлан хамгаалах яамны сайд генерал Бай Цзун-ийн албаны байранд хийж тэр зөвлөлгөөнд Шанхай хотын захиргааны дарга У Го-чэн, гарнизоны дарга Сюень Ти, гоминданы Шанхайн хорооны удирдагч Фан Цзи нар суулцав гэж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.29 №123 /3590/ 4-р нүүрт Хятадын ардчилсан лигийн шаардлага НАНКИН, 5 дугаар сарын 26, /ТАСС/. Сонинуудын мэдээнд үзвэл, Хятадын ардчилсан лигээс үндэсний улс төрийн зөвлөлийн гишүүн болсон хүмүүс, “иргэний дайныг зогсоож энх тайван байдлыг тогтоохын тул дотоодын будлианыг улс төрийн аргаар шийдвэрлэх” тогтоолын төлөвлөгөөг үндэсний улс төрийн зөвлөлийн хуралд оруулсан байна. Тэр тогтоолд дурдсан нь 1.Үндэсний улс төрийн зөвлөлийн шийдвэрийн ёсоор найрамдлын бага хурлыг дахин хуралдуулбал зохино, 2.Иргэний байлдааныг зогсоож, найрамдлын хэлэлцээ хийх тодорхой аргыг хэлэлцэхийн тул гоминданы ба Хятадын эв хамт нам хоорондоо даруй холбоо байгуулбал зохино, 3.Засгийн газраас армид дайчлах ба дайн хийх явдлыг зогсоохын дээр ард түмний хүнд байдлыг хөнгөн болгохын тул цэргийн албан татвар авах явдлыг зогсоовол зохино, 4.Ард түмний иргэний эрх чөлөөг хүндэтгэн, улс төрийн хэргийн хоригдлыг чөлөөлж, бас үүний урьд хориглосон бүх сониныг дахин гаргахыг зөвшөөрөх хатуу тушаалыг засгийн газраас бүх түшмэд нарт өгвөл зохино гэжээ. Нанкины оюутан нараас Чан Кай-шид бичиг явуулав ПАРИС, 5 дугаар сарын 23, /ТАСС/. Парисын радио уламжлахдаа, Нанкины оюутан нар, Чан Кай-шид ультиматум маягийн бичиг явуулав. Тэд, тэр бичигтээ олон нийтийн жагсаал хийх явдлыг хориглосныг өөрчлөхийг шаардсанаас гадна цагдаа нараас жагсагчидад учруулсан хохирлыг арилгахыг шаардсан


байна. Хэрэв гурав хоногийн дотор тохиромжтой хариу өгөхгүй бол оюутан нар, шинэ арга хэмжээ авах бөгөөд будлианыг найрамдлын аргаар тохируулж болохгүй байдалд хүрэхийг онцлон тэмдэглэсэн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.05.30 №124 /3591/ 4-р нүүрт Америкаас Хятадад олгох зээллэгийн тухай “Шэньбао” сонины мэдээ ШАНХАЙ, 6 дугаар сарын 11, /ТАСС/. “Шэньбао” гэдэг сонины уламжласныг үзвэл засгийн газар нэр хүндтэй хүмүүс, Америкаас Хятадад 500 сая долларын зээллэг олгох тухай шийвдэр энэ сарын эцсийн наана гарах байх гэж үзэж байна. Нанкин дахь учрыг сайн мэдэх хүмүүс хэлэхдээ Америкийн засгийн газар, дээр дурдсан зээллэгийг олгохоос гадна Грек, Туркт олгосны адил зээллэгийг Хятадад олгох асуудлыг хянан үзэж байгаа гэсэн гэж тэр сонин бичсэн байна. Шанхайд “Оросын асуудал” гэдэг шийг гаргахыг хориглов ШАНХАЙ, 6 дугаар сарын 11, /ТАСС/. Шанхайн эрх баригчид, Оросын театрын тайзан дээр “Оросын асуудал” гэдэг шийг гаргахыг хориглов. Тэр шийд орох билетийг худалдсаны дараа шийг хориглов. “Оросын асуудал” гэдэг энэ ший, урьд 2 удаа их амжилттай гарсан байна. Ингэж хориглосон нь Америк нарын хавчилтын нөлөө юм. Чан Кай-шийн хэлсэн үг НАНКИН, 6 дугаар сарын 10, /ТАСС/. Өчигдөр Чан Кай-ши Хятадын оюутны хөдөлгөөний тухай үг хэлэв. Манай засгийн газраас оюутны ажлаа хаясныг эсэргүүцсэн арга хэмжээ авсан боловч “тэр үймээн намжсангүй” гэж хэлэв. Чан Кай-ши, оюутны тэр ажлаа хаясан явдлыг “эв хамт намын этгээд нарын хатгалгаар” үүссэн мэтээр хэлээд, Шанхай хотын оюутны хөдөлгөөн их өргөн болсныг тэмдэглэв. Бас оюутны ажлаа хаясан энэ явдлаас уламжлах, ажилчин ба худалдаач нар ажлаа хаях болсон гэв. “Манай засгийн газар, тэр онц байдлыг засахын тул онцын арга хэмжээ авахыг Шанхайн эрх баригчдад даалгасан” гэв. Оюутны үймээн тухайн засгийн газрын бодлогыг Чан Кай-ши хэлэхдээ “дээд газрын тушаал ба өөрийн үүргийг шударгаар биелүүлж байгаа орон нутгийн аюулгүйн бүх байгууллагыг хамгаалахыг” эрх баригчдад уриалав. Чан Кай-ши, үгийнхээ төгсгөлд хэлэхдээ “хууль бус ажиллагаа гаргасан орон нутгийн аюулгүйн ямар ч байгууллагыг хууль ёсоор ямар ч өршөөлгүй шийтгэх болно” гэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.06.15 №138 /3605/ 4-р нүүрт Хятадын оюутан нараас дэлхий дахины ард түмэнд анхааруулсан захидал НАНКИН, 6 дугаар сарын 10, /ТАСС/. Хятадын 21 колледж, их сургуулийн оюутан нар, дэлхий дахины ард түмэнд анхааруулсан нээлттэй захидлын дотор үгүүлсэн нь: “Хятадад оюутны хөдөлгөөн нилээд үеийн дотор үргэлжлэн, өдөр тутам өргөжсөөр байна. Хөдөлгөөн бол энх тайвны зарчимд дэмжлэг үзүүлэх ба тухайлбал ирганий дайныг зогсоож, ардчилсан ёс, эрх чөлөөг тогтоох зорилготой юм. Энэ кампанийн гол хөгжлийн дундуур Хятадын нийслэл Нанкинд аймшигтай явдал болов. Иргэний дайн үргэлжилсний улмаас манай фабрикууд хаагдаж, фермүүд хоосрон орхигдож, манай эдийн засаг эвдэрч, ардын гэгээрлийн хэрэг балрахын амсар дээр хүрээд байна. Манай орны ард түмэн, өлсгөлөн, өвчин, гачигдал зовлонг эдэлж, өдөр тутмаар хэцүү байдалд орсоор байна. Хятадын оюутан нар, өлсгөлөнд тохиолдон, өлөн зэлмүүрийн байдалд орсноос болж сүрьяа, цусны хомсдол зэрэг өвчин тэдний дотор дэлгэрч байна. Манай орон өөрийн түүхэнд хамгийн их кризист ороод манай ард түмэн ийм дааж давшгүй хүнд байдлыг тэсвэрлэж чадахгүй болов. Бид, өлсгөлөн хүмүүст хүнс олгож, иргэний дайныг зогсоож ардын гэгээрлийн ажлын кризисийг сэргийлж, ардчилсан ёс тогтоохыг эрх баригчдад уриалав” гэжээ. Тэр захидалд Нанкин, Шанхай, Суйчжоу, Ханьч-жоугийн 16 колледж, их сургуулийн оюутан нар нэгдэж тавдугаар сарын 20-ны өглөө засгийн газарт шаардлагын бичиг гардуулан өгөхөөр очиход нь тэдний цусыг хэрхэн урсгасан тухай үгүүлжээ. Бас манай улсын олон районд олон зуун оюутныг шоронд хорьсон ба шархадсан алагдсан хүн олон болов гэсэн байна. Одоо бараг хот бүхэнд цус урсгах явддал ердийн үзэгдэл болов. Засгийн газраас ингэж хүч хэрэглэн харгислаж байгаа нь ардчилсан улсуудад байдаг ардын үндсэн эрх чөлөөг устгаж байгаа хэргээр барахгүй, гоменданы улс төрийн асрамжийн үед дагаж шийтгүүлж байгаа тэр үндсэн хууль ба шинэ засгийн газрын хамтарсан захиргааны программыг зөрчиж байна. Энэ цуст хэрэг бол өөрийгөө “ардчилсан” гэж нэрлэдэг одоогийн засгийн газрын үнэн чанарыг илрүүлэв. “Хятадад ноёрхож байгаа энэ балмад явдлын дотор хятадын оюутан нар нэгдсэн нэг зорилготой байна. Бидэнд манай ард түмний бүх хэсгээс дэмжлэг өгч байна. Эрх чөлөөт ардчилсан Хятад улс байх болно. Бид эрх чөлөө, ардчилсан ёсыг эрхэмлэж, энх тайвныг хүсэгч ард та бүхэн, дэлхий дахины улс түмний энх найрамдал ба хүн төрөлхтний амар жаргаланг бодож, гараа бидэнд сунгахыг чин сэтгэлийнхээ угаас найдна” гэж тэр захидалд бичжээ. Хятадын ардчилсан лигийг хавчиж байна Шанхай, 6 дугаар сарын 11, /ТАСС/. Хятадын ардчилсан лигийн удирдагч Ло Лун-цзы, хэвлэлийн төлөөлөгчдөд хэлэхдээ, “Сентрал Ньюс” гэдэг агентлаг, лигийн ажлын тухай олон удаа худал мэдээ


нийтлэсэн учир, түүнийг тус лигээс буруушаан эсэргүүцэхийг зорьж байна гэв. Ло Лун-цзын үгээр агентлагийн тэр мэдээ бол засгийн газраас лигийг хавчиж байгаа бодлогын нөлөө мөн байж болно. Гуанси мужид бослого болов НАНКИН, 6 дугаар сарын 10, /ТАСС/. Гонконгийн “хуашиваньбао” гэдэг сонин, Нанкинаас ирсэн нэг бичгийг нийтлэв. Тэр бичигт Гуанси мужийн өмнө хэсгийн ардууд бослого гаргав. Энэ бослого, тариачны аж байдал тун ядуу доройгоос шалтгаалан үүсэв гэжээ. Бас нутгийн эрх баригчид, алан хядах ажлыг хүчтэй болгохын тул нууц цагдаагийн 300 агент тагнуулыг дайчлав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.06.17 №139 /3606/ 4-р нүүрт Нэгдсэн үндэстний байгууллагын Ази Алс дорнодын эдийн засгийн комиссын хуралдаан ШАНХАЙ, 6 дугаар сарын 17, /ТАСС/. Өчигдөр Шанхайд нэгдсэн үндэстний байгууллагын Ази ба Алс дорнодын эдийн засгийн комиссын анхдугаар хуралдаан нээгдэв. Хуралдаанд оролцогч нарт Хятадын гадаад явдлын яамны сайд Ван Ши-цзе, Шанхай хотын захиргааны дарга У Го-чэн нар баяр хүргэв. Хуралдаанд ирсэн төлөөлөгч нарыг Хятадаас Цзянь Тин-фу, СССР-ээс Стеценко, Америкийн Холбоот Улсаас Дэвис, Францаас Мишель Монар, Энэтхэгээс Р.К.Неру, Голландаас Старк, Австралиас Коплэнд, Филиппинээс Мигуэль Гуадерно, Сиамаас Висур Артакюкти нар даргалж байна. Нарийн бичгийн даргын үүргийг Розенберг гүйцэтгэж байгаагаас гадна, эдийн засгийн асуудлыг эхрлэсэн ерөнхий нарийн бичгийн даргын туслах нь Оуэн байна. Комиссын өглөөний хурлын эцсээр Оуэн, комиссын даргыг сонгох санал гаргав. Үүнд Энэтхэгийн төлөөлөгчдийн дарга Неру саналаа гаргахдаа, Цзянь Тин фуг согоё гэв. Цзянь Тин-фуг сонгохыг Зөвлөлтийн төлөөлөгчдийн дарга Стеценко татгалзахгүй боловч Европын комиссын жишээг авч, юуны өмнө энэ тухай төлөөлөгчдийн дарга нарын саналыг сонссоны дараа комиссын даргыг сонгох ажилд орохыг хүснэ гэв. Америкийн төлөөлөгчдийн дарга Дэвис, энэ асуудлыг дараагийн хурал хүртэл хойшлуулъя гэв. Энэ саналыг нэг ч хүн татгалзсангүй. Оройн хурал эхлэхийн хамт Зөвлөлтийн төлөөлөгчдийн дарга Стенценко үг хэлж, Англи, Энэтхэгийн төлөөлөгчдийн дарга ба Оуэн нартай харилцан үг солилцсоны дараа хэлсэн нь: “Зөвлөлтийн төлөөлөгч нар, комиссын даргад хэнийг сонгох асуудлыг бодох завдал болоогүй тул СССР-ийн төлөөлөгч нар саналаа хэлэхийг түдгэлзэнэ” гэв. Комиссын дарга Цзянь Тин-фуг сонгов. Процедурын түр журмыг батлах асуудлаар тусгай хороо байгуулах санал гарсан учир төлөөлөгч нар, энэ тухай саналаа харилцан солилцоод, тэр саналыг батлав. Тэгээд Цзянь Тин-фу, орлогч даргад сонгох хүний тухай санал гаргуулъя гэв. Стенценко, хэнийг сонгох тухай урьдаас хэлэлцэх бололцоо өгөхгүйгээр хүний нэрийг гаргахыг яаравчласны хэрэггүй гэсэн Зөвлөлтийн төлөөлөгч нарын саналыг дахин илэрхийлэв. Хурлын дэд даргыг сонгох тухай саналаа харилцан солилцсоны дараа хурлыг завсарлав. ШАНХАЙ. 6 дугаар сарын 18, /ТАСС/. Нэгдсэн үндэстний байгууллагын Ази ба Алс дорнодын эдийн засгийн комиссын өчигдөр оройн хуралд комиссын дэд даргыг сонгов. Францын төлөөлөгч Мишель Монар, дэд даргад Флиппиний төлөөлөгчдийн дарга Мигуэль Гуадерног сонгох санал гаргав. Зөвлөлтийн төлөөлөгч Стенценко, Зөвлөлтийн төлөөлөгч нар саналаа хураалгахыг түдгэлзэж байна гэв. Комиссын дэд даргад Мигуэль Гуадерног сонгов. ШАНХАЙ. 6 дугаар сарын 18, /ТАСС/. Нэгдсэн үндэстний байгууллагын Ази ба Алс дорнодын эдийн засгийн комиссын энэ өглөөний хуралд комиссын хэлэлцэх хэргийн түр төлөвлөгөөг хэлэлцэв. Үүнд Энэтхэгийн төлөөлөгч нар ба СССР-ийн төлөөлөгч нараас тус комиссын анхдугаар хуралд комиссын бүрэлдэхүүн, ажиллах газрын хүрээ, түүний үүргийг хэлэлцсэний хэрэг бий эсэхийн тухай асуусанд энэ асуудлыг хөгжилтэй шүүмжлэн хэлэлцэв. Хятадын армид шинэ ангиуд байгуулах болов ШАНХАЙ. 6 дугаар сарын 18. /ТАСС/. Учрыг сайн мэдэх газар ба ялангуяа сэтгүүлч нарын мэдээнд үзвэл, хятадын засгийн газар, сайн дурын цэргийн ангиудыг удахгүй байгуулж эхлэх гэж байна. Тэр ангиудын бүрэлдэхүүнд нь хятадад байгаад халагдсан Америкийн далайн явган цэрэг, Америкийн бусад ангийн цэргүүд орох болно. Тэр сайн дурын цэргүүдэд гадаадын мөнгөөр их цалин олгох гэж амалж байна гэнэ. Хятадын оюутан нарын өргөдөл НАНКИН, 6 дугаар сарын 18. /ТАСС/. “Синьминьбао” гэдэг сонин уламжлахдаа, Шанхай хотын оюутны холбооны ба мөн хотын баривчлагдсан оюутны гэрийн хүмүүсийн төлөөлөгч бүгд 23 хүн, энэ 6 дугаар сарын 16-нд Нанкин хотод ирэв. Шанхайн оюутны холбоо ба Цзянсу, Чжэнцзян, Хэнань хотын оюутны холбооны төлөөлөгч наын дээр Нанкины оюутны холбооны хоёр төлөөлөгч нэмж ирэв. Төлөөлөгч нар, ардыг гэгээрүүлэх яаманд өргөдөл өгөв. Төлөөлөгч нар, тэр өргөдөлдөө баривчлагдсан бүх оюутныг суллах, “хар данс”-ыг устгах, тэр “хар данс”-аар оюутныг баривчлахыг зогсоох, оюутныг алсан гэмт этгээдийг шийтгэх, хэлмэгдсэн оюутан нарын хохирлыг төлөх, “оюутан нарыг алга болгодог”-ыг зогсоох, оюутныг дахин баривчлахгүй гэсэн баталгаа гаргах, оюутан нарын аюулгүй байдлыг хангах, сурлагаа


үргэжллэх бололцоотой болгох, профессор нарыг халахыг зогсоох зэрэг шаардлага тавьсан байна. Үүнээс гадна таван районы оюутны холбоо, үүний урьд баривчлагдсан бүх оюутан, сэтгүүлчдийг суллах бас гэмт этгээд нарыг хатуу шийтгэх, “нийгмийн тайван байдал, журмыг сахиулах түр арга хэмжээ гэдгийг өөрчлөх, хойшид энэ мэтийн будлиан дахин гаргахгүйн баталгаа гаргах, учирсан хохирлыг төлөх, тэрчлэн биеийн эрх чөлөө ба үг хэлэх, байгууллагаа байгуулах, хурал, нийтийн жагсаал хийх өргөдөл гаргах, эрх чөлөөний баталгаа гаргахыг шаардсан байна. Тэр төлөөлөгч нар, хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ хар дансанд 133 оюутны нэр байгаагийн дээр 65 оюутныг баривчлаад хорьж байна гэв. Бас тэр төлөөлөгч нар, гүйцэтгэх хууль тогтоох, цааз хууль, хяналтын Юань тэрчлэн үндэсний улс төрийн зөвлөлийн байнгын хороонд өргөдөл өгнө гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.06.24 №145 /3612/ 4-р нүүрт Дэлхий дахины тойм Хятадын засгийн газрыг “өөрчлөн байгуулав” гэснээс хойш нэг сар илүү болов. Энэ “өөрчлөн байгуулав” гэдэг нь дан гоминданыхаар бүрдэж байсан гүйцэтгэгч Юань/сайд нарын танхим/-д нам бус хэдхэн төлөөлөгч ба залуу хятад, социал-демократ гэдэг хоёр жижиг консерватив намын төлөөлөгчдийг оруулснаар төгсгөл болсон нь мэдээжийн хэрэг билээ. Тэгж өөрчлөн байгуулсан явдал нь тус улс орны ардчилсан бүх том намын оролцсон эвслийн засгийг байгуулахаар хүсэж байсан өргөн олон түмний шаардлагад огтхон ч тохирсонгүй. Тэр “шинэ” засгийн газар, ойрын цагт энх байдлыг тогтоож, ард иргэдийн эрх чөлөөний хамгаалалтыг ханган, үндэсний эдийн засгийг сэргээн босгож, ард түмний амьдралын байдлыг дээшлүүлнэ гэж тунхагласан байв. Тэгээд энэ засгийн газар, өөрийн амалсан зүйлээс нэгийг ч биелүүлсэнгүй. Харин урьдын гоминданы засгийн газартай адилаар ах дүүгээ хядах дайныг явуулж байгаа бөгөөд Шаньси, Шэньси, Шаньдун, Хэбээ, Жехе, Манжид байлдаан өргөн фронтоор явсаар байна. Гоминданы дажинч нар, 3 дугаар сарл арлын хувьсгалт армийг “цахилгаан мэт хурдан” бут цохино гэж хашгиралдан байсан нь гоминданы армийн ялагдал болсон билээ. 4 дүгээр сард сөрөх довтолгоонд орсон ардын хувьсгалт цэрэг, Америк нарын сургаж зэвсэглэсэн гоминданы армийг хавчиж түрсээр байна. Чанчун, Гирчин, Фушин дахь гоминданы гарнизонууд бүслэгдэв. Гоминданы харгисууд, өөрсдийн цэрэг, эдийн засаг, улс төрийн талаар ялагдсанаа цагаатгахын тул гүтгэлгээ хийх аргаа хэрэглэх болов. Гоминданы хэвлэл нь Зөвлөлт Холбоот Улс “ Хятадыг эзлэх”-ээр эрмэлзэж бйагаа мэт гүтгэлгийн аянга ба цахилгааныг түүний зүг буулгаж байна. Хятад дахь, Зөвлөлтийн эсрэг кампанийн дэлгэрэлтийн дээд хэмжээ нь сүүлийн өдрүүдэд Хятадын дэд ерөнхийлөгч Сунь-фогийн олон удаагийн “үг яриа” өгсөн явдалтай холбогдож байгаа бөгөөд Сунь-фо бол СССР-ийн зүг бүдүүлэг гүтгэлгээ хийж, Америкийн Холбоот Улсаас Хятадын харгисуудад олгох тусламжийг нэмэгдүүлэхийг уриалж, түүний талд улам идэвхтэй орохыг хүсжээ. Иймд, гоминданы харгисууд, хичнээн арга бааш гаргавч, ямар ч гүтгэлгээ хийвч үнэн байдал нь тэд иргэний дайныг дэглүүлдэг явдлаа л хийж байна. Гоминданы тэр удирдагч нар, чармайлтаа ард иргэний байлдааныг зогсоох, Хятадын дотоодын эв найрамдал, нэгдлийг тогтоох, улс орноо сэргээн босгох, түүний эдийн засгийг өөрчлөн зохиох, улс төрийн байдлыг ардчилсан болгох явдалд чиглүүлбэл, тэр нь сая ашигтай болж хэрэглэгдэнэ. М.МАРКОВ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.07.03 №152 /3619/ 4-р нүүрт Америк улс Хятадад зэвсэг худалдав ВАШИНГТОН, 6 дугаар сарын 28, /ТАСС/. Америкийн Холбоот Улсын экспорт импортын банкны дарга, хэвлэлийн төлөөлөгч нарт өчигдөр хэлэхдээ, “тус банк нь Хятадад явуулах тусгай арга хэмжээнүүд дээр зээллэг олгох тухай асуудлыг хянан хэлэлцэхэд бэлхэн байна” гэв. Төрийн департмент зарлах даа, гадаадад байгаа эд хогшлыг устгах хэргийг эрхлэх газраас Хятадын засгийн газар винтовын сумыг 130 саяыг худалдах гэрээ байгуулав гэв. Бас Ассошиэйтед Пресс агентлаг, төрийн департаментын төлөөлөгчийн илэрхийллээр, Америкийн аж үйлдвэрийн цэргийн бусад материалыг Нанкины засгийн газар олгов гэж мэдээлэв. Хятадад дээд шүүх, Мао Цзе-дунг баривчлах тухай тушаал нийтлэв НАНКИН, 6 дугаар сарын 30, /ТАСС/. Хэвлэлийн мэдээнд үзвэл, Дээд шүүх, Мао Цзе-дунг “дотоодын бослого” эхлэв гэж яллаад, түүнийг баривчлах тухай тушаалыг 6 дугаар сарын 25-нд нийтлэв. Тушаалыг засгийн газрын мэдээний сүүлчийн дугаарт нийтэлжээ. ШАНХАЙ, 6 дугаар сарын 30, /ТАСС/. Хятадын эв хамт намын ерөнхий нарийн бичгийн дарга Мао Цзе-дунг баривчлах тухай Нанкин дахь дээд шүүхээс гаргасан тушаалыг улс төрийн тоймчид, тайлбарлахдаа, энэ тушаал бол Хятадын эв хамт намыг хуулиас ангид болгон зарлахын анхдугаар алхам нь мөн юм гэжээ. Хятад дахь цагаан будааны дажин


ШАНХАЙ, 6 дугаар сарын 30, /ТАСС/. “Синьвеньбао” гэдэг сонин уламжлахдаа, өчигдөр Чэнду/Сычуань мужийн төв/ хотод “цагаан будааны” шинэ дажин болов. Өлссөн олон зуун хүүхэд, эмэгтэйчүүд, цагаан буддааны лангуу, гуанзанд дайран орж хүнсний зүйлийг булаан авав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.07.05 №154 /3621/ 4-р нүүрт Хятад дахь иргэний дайн өрнөв ШАНХАЙ, 7 дугаар сарын 3, /ТАСС/. Гоминданы төвийн гүйцэтгэх хороо, улс төрийн зөвлөл хоёрын хамтарсан хурлын шийдвэрийг Хятадын төрийн зөвлөлөөс баталсны дараа, Хятадын засгийн газраас нийтлэх зүйлдээ өөрийн санал бодлогыг тайлбарлана гэж “Шэньбао” сонин мэдээлэв. Үүнд уул илэрхийллийг нийтэлмэгц, засгийн газар нь дайны цагийн арга хэмжээнүүдийн дахин их хэмжээгээр явуулж, цэрэг дайчлах, хүнсний зүйлийг түр хураах, үнийг хянах зэргийг гүйцэтгэнэ. Эдийн засаг, улс төр ба цэргийн ажил явуулгыг Хятадын эв хамтынхны эсрэг зэвсэгт тэмцлийн шаардлагад захируулна гэсэн мэдээ бас байна гэнэ. Хятад дахь иргэний дайныг өргөтгөх төлөвлөгөө ШАНХАЙ, 7 дугаар сарын 5, /ТАСС/. “Синьвэньбао” гэдэг сонины мэдээнд үзвэл, гоминданы засгийн газар, гурван жилийн дотор “Хятадын эв хамтынхныг устгах нарийн төлөвлөгөө” боловсруулав гэнэ. Гүйцэтгэх Юань, армид дайчлах, хүнсний зүйлийг татаж авах, нутгийн “өөрийгөө хамгаалах, корпусууд”- ыг хүчтэй болгох, дайныг санхүүжүүлэх фондыг байгуулах зэрэг асуудлуудыг нягтаар судлахын үүднээс тусгай комиссыг байгуулав. Тэгээд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тул тэр тусгай комисс нь бүгдийг багтаах багтаамжтай төлөвлөгөөг боловсруулах юм гэнэ. Тус сонин, засгийн газраас армийг хангахын тулд бүх зүйлийг хийх юм гэж тэмдэглэв. Армид дайчлах, хүнсийг хураах явдлыг үндсээр сайжруулна. Ар талыг хангахын тул засгийн газраас гоминданы районд нуугдаж байгаа бүх эв хамтынхан, тэднийг дагалдагчдыг баривчилна гэнэ. ШАНХАЙ, 7 дугаар сарын 5, /ТАСС/. “Дагунбао” гэдэг сонины мэдээнд үзвэл Бэйпин дахь засгийн эрх баригчид “өөрийгөө хамгаалах корпусыг” байгуулах бэлтгэлийг хийж байна гэнэ” Хойт Хятадын дайны байдалтай байгаа нь ШАНХАЙ, 7 дугаар сарын 4, /ТАСС/. “Шаньбао” гэдэг сонины мэдээнд үзвэл, хойт Хятадын портууд дээр үнэндээ дайны байдалтай хэвээр байна. Орж гарч байгаа хөлөг онгоцуудыг нарийвчлан байцаан үзсээр байна. Тангу хотод Хятадын нэгдүгээр флотын штабыг байгуулав гэнэ. Цзянсу муж дахь гоминданы бөөгнөрүүлэн хураах лагерь НАНКИН, 7 дугаар сарын 4, /ТАСС/. Синьхуа гэдэг агентлаг уламжлахдаа, гоминданы эрх баригчид, Цзянсу мужийн хойт талд фуонин, Ляньшуе, Хуайани гэдэг газруудад бөөгнөрүүлэн хураах лагерь хэдийг байгуулав. Тэдгээр лагерьт урьд баривчлагдсан ардчилсан үзэлтэй хүмүүсийг хорьсон байна гэжээ. Тэдгээр лагерийг нууц цагдаа нараас хянан харгалзаж байна гэж тус агентлаг уламжлав. Хуайанид байгаа нэг том лагерьт 500 хүн хоригдож байна. Гар хөлдөө гав тушаатай тэдгээр хоригдол хүмүүсийг элдвээр тарчилгаж байна. Ляньшуе дахь лагерь нь чийгтэй харанхуй байшинд байгаагийн дээр гоминданы цэргүүд, хатуу манаж байна. Фуонинд “засан сайжруулах төв” хоёр, бөөгнөрүүлэн хураах лагерь 5 байна. Сүүлчийн 13 хоногт 54 хүнийг буудаж алав гэнэ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.07.10 №158 /3625/ 4-р нүүрт ТАСС-ын мэдээ Саявтар, Хятадын гадаад явдлын яамнаас усан цэргийн бааз Порт-Артурын орчмын байдал, мөн буудал Дальнийн байдал, бас тэр газарт Хятадын иргэний захиргааг байгуулах явдалтай холбогдсон асуудлуудын тухай засгийн газрын мэдээг нийтлэв. Хятадын гадаад явдлын яам, тэр мэдээндээ, Хятадын засгийн газраас усан цэргийн бааз Порт-Артурын орчим, бас Дальнийд Хятадын иргэний захиргаа байгуулах явдалд Зөвлөлтийн засгийн газар нь тэр районд хятадын цэрэг оруулахыг зөвшөөрөхгүй байсаар саад учруулсны улмаас хятадын эм хамтынхан, Порт-Артур, Дальнийн хавь газруудад өөрийн зэвсэгт хүчнийг байгуулж чадсан мэтээр батлан дурджээ. Усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар болон Дальнийд хятадын цэргийг очуулах явдал бол тэнд Хятадын иргэний захиргааг байгуулахын чухал нөхцөл нь мөн юм гэсэн мэтээр мөн мэдээнд заажээ. Бас тэр усан цэргийн бааз Порт-Артурын орчмын газар, мөн буудал Дальнийгаар саявтар явсан генерал Дун Ян-пин даргатай Хятадын засгийн газрын хэсэг төлөөлөгчдөөс өөртөө оногдсон үүргийг гүйцэтгэхэд нь Зөвлөлтийн командлалын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлсэнгүй мэтээр тэр мэдээндээ дурдсан байна. Цаашлаад, 1945 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн, Зөвлөлт-Хятадын гэрээнд хавсаргасан нотыг зааж, Хятадад санал сэтгэлийн дэмжлэг өгөх, цэргийн хэрэглэлээр туслах, Хятадаас дорнод гурван муж/манжуур/-ыг эзэмших бүрэн эрхийг хүндэтгэх талаар Зөвлөлтийн засгийн газрын хүлээсэн үүргүүдийн тухай тэр мэдээнд дурджээ. Хятадын Гадаад Явдлын Яамны энэ мэдээтэй


холбогдуулан ТАСС-аас эрхийнхээ ёсоор хариу тавих нь: “Зөвлөлтийн цэргийн командлал, манжуурт байхдаа Дальнийд Хятадын иргэний захиргааг байгуулахад элдэв тусламж дэмжлэг хүргэхэд бэлхэн байгаа учраа 1945 оны 12 дугаар сар, бас 1946 оны нэгдүгээр сард манжуур дахь Хятадын засгийн газрын төлөөлөгчдөд мэдэгдсэн гэж энэ оны 4 дүгээр сард ТАСС-аас албан ёсоор нийтэлсэн билээ. Бас Хятадын засгийн газраас Дальний хотын даргыг засгийн газраас томилсон тухайд түүнд зохих туслалцаа үзүүлэхэд бэлхнээ илэрхийлсэн юм. Гэтэл тэр цагт Дальнийн даргыг томилсон тухай Хятадын засгийн газрын албан ёсны мэдээг Зөвлөлтийн командлал хүлээн авсан боловч тэр дарга нь тэнд очоогүй билээ. 1946 оны 12 дугаар сарын 3-нд Зөвлөлтийн засгийн газар, Дальнийн болон усан цэргийн бааз Порт-Артурын орчим газруудад Хятадын иргэний захиргааг байгуулах асуудлыг Хятадын засгийн газарт тавьсан юм. Үүний хариуг авсангүй учир, Зөвлөлтийн засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 14-ний Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн ёсоор усан цэргийн Порт-Артурын бүх бүс болон Дальний хотод Хятадын иргэний захиргаа байгуулах явдлыг түргэвчлэх саналыг 1947 оны 3 дугаар сарын 7-нд Хятадын засгийн газар дахин оруулав. Цаашдын хэлэлцээн дээр Зөвлөлтийн засгийн газар нь Хятадын иргэний захиргаанаас өөрийн үүргийг биелүүлэх явдалд нь Зөвлөлтийн командлалын зүгээс туслалцахыг баталсан билээ. Энэ дээр дурдсан зүйлээс үзвэл, усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар болон Дальнийн хотод хятадын иргэний захиргааг байгуулах хэрэгт Зөвлөлтийн засгийн газраас саад учруулсан мэтээр Хятадын гадаад явдлын яамнаас мэдээлж байгаа зүйл нь чухам үнэн байдалтай тохирохгүй бөгөөд хэргийн үнэн байдалтай танилцаагүй хүмүүсийг төөрөгдүүлж байгаа хэрэг юм. Бас Хятадын засгийг газрын цэрэг, усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар ба Дальнийд байхгүй учраас Хятадын эв хамтынхан, Порт-Артурын хавь болон Дальнийд өөрийн зэвсэгт хүчнийг байгуулж нэмэгдүүлсэн мэтээр Хятадын гадаад явдлын яамнаас нотолж байгаа явдал нь үндсэн баримтгүй зүйл юм. Порт-Артур, Дальнийн ойр орчим газеар, түүнчлэн усан цэргийн баазын бүх дэвсгэр нутаг дээр Хятадын эв хамтынхны ямар ч зэвсэгт хүчин байх ч үгүй, байгаа ч үгүй гэдгийг Хятадын гадаад явдлын яам бэлхэн мэдэж байгаа хэрэг юм. Харин, Хятадын засгийн газраас Хятадын цэргийг усан цэргийн бааз Порт-Артурын орчим гэзэр явуулах гэсэн бодлого бол ПортАртурын тухай Зөвлөлт, Хятадын хэлэлцээртэй харшилж байгаа хэрэг. Тэр хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд “дээр дурдсан усан цэргийн баазыг батлан хамгаалах явдлыг Хятадын засгийн газраас, СССР-ийн засгийн газарт эрхлүүлнэ. СССР-ийн засгийн газар нь, уул усан цэргийн баазыг батлан хамгаалах зорилгоор тэнд чухал төхөөрөмж хийх бөгөөд, түүний зардлыг СССР-ийн засгийн газар хүлээнэ” гэжээ. Үүнээс гадна Порт-Артурын тухай хэлэлцээрийн 6 дугаар зүйлд, СССР-ийн засгийн газар, энэ усан цэргийн баазын орчим газарт “өөрийн хуурай зам, усан замын цэрэг, агаарын хүчнийг байлгаж, түүнийгээ хувиарлан суурьшуулах” эрхтэй гэж дурджээ. Тэр хэлэлцээрт цсан цэргийн бааз Порт-Артурын оричн газарт Хятадын цэргийг байрлуулахаар дурдсан зүйл байхгүй. Бас Дальний буудлын тухай хэлэлцээрт, хятадын цэргийг Дальнийд байрлуулах гэж дурдсан зүйлгүй боловч энэ хэлэлцээрийн ёсоор Японтой дайн зарласан үед Дальний нь усан цэргийн баазуудад тогтоосон дайны журамд орсон юм. Японтой найрамдлын гэрээ одоодоо байгуулаагүй учир Японтой зарласан дайн төгсөөгүй бөгөөд усан цэргийн баазын журам нь Дальнийд оногдож байна. Зөвлөлтийн засгийн газар, олон улсын хоорондын үүрэгтэй гуйвалтгүй үнэнч бөгөөд энэ хутайд дээр дурдсан Порт-Артур, Дальнийн тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн зүйлүүдийг хатуугаар баримтлах нь чухал гэж үзэхийн дээр, тэдгээр зүйлийг нари йнаар биечлэн гүйцэтгэх нь хоёр этгээдийн үүрэг мөн гэж үзэж байна. Хятадын засгийн газраас усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар, бас Дальнийд цэрэг явуулах гэж оролддог нь дээр дурдсан хэлэлцээрүүдтэй тохирохгүй юм. Хятадын гадаад явдлын яамны мэдээнд усан цэргийн бааз ПортАртурын орчим газарт Хятадын цэрэг байхгүй бол Хятадын иргэний захиргаа, үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй гэсэн явдал нь хүчингүй зүйл мөн. Нийтийн журам, түүнчлэн усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар болон Дальнийд байх иргэний захиргааг аюулгүй байлгахыг Зөвлөлтийн засгийн газраас оруулах зөвшөөрлийг өгсөн. Хятадын цагдан сэргийлэхийн хүчээр бүрэн хангаж болох юм. Саяхан, усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар бас буудал Дальнийд очсон генерал Дун Ян-пины бүлэг, Зөвлөлтийн командлалын зүгээс дэмжлэг авсангүй гэж Хятадын гадаад явдлын яамнаас мэдээлсэн зүйл нь үнэн байдалтай тохирохгүй байна. Усан цэргийн бааз Порт-Артур дахь Зөвлөлтийн командлалын төлөөлөгчдийн албан ёсны мэдээгээр үзвэл генерал Дун Ян-пины бүлэгт, усан цэргийн бааз Порт-Артурын орчим газар болон, Дальнийн байдалтай танилцах бүрэн бололцоог өгсөн байна. Тэр бүлгээс элдэв олон нийтийн байгууллага, аж үйлдвэрийн газрууд, төмөр замын ажиллагаа, буудал Дальнийтай танилцаха дэмжлэг өгсний дээр, генерал Дун Ян-пингийн сонирхсон бусад асуудалд тайлбарлал илэрхийллийг өгсөн байна. Герерал Дун Ян-пин, хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Чжан Цзян-фей нар Порт-Артураас мордохынхоо өмнөхөн Зөвлөлтийн албан ёсны төлөөлөгчидтэй уулзаж ярилцахдаа Зөвлөлтийн командлалын зүгээс генерал Дун Ян-пины бүлэгт үзүүлсэн дэмжлэг туслалцаа хангалттай болов гэж илэрхийлсэн билээ. Хятадын гадаад явдлын яамны мэдээнд, Зөвлөлт засгийн газраас Хятадад туслалцаа


өгөх, цэргийн тусламж үзүүлэх, мөн дорнод гурван муж/манжуур/-ыг эзэмших Хятадын бүрэн эрхийг хүндэтгэх тухай дурдсан явдлын тухайд бол Зөвлөлт Холбоот Улс нь өөрийн зэвсэгт хүчнээр хятадын тэр гурван мужийг Японы эзэрхэг түрэмгий нараас чөлөөлөөд дараад нь Хятадын эзэмших эрхийг хүндэтгэн өөрийн цэргийг тэр мужуудаас татсан учир уул үүргээ бүрэн гүйцэтгэжээ. Бодьтой баримтуудыг зориудаар гуйвуулсан Хятадын гадаад явдлын яамны мэдээний дотор дурдсан зүйлүүд бол одоо үес Хятадын дотор явуулж байгаа, Зөвлөлт Холбоот Улсын эсрэг дайсагнасан чанартай кампанид тус нэмэр болгох гэсэн явдал мөн гэж үзэхээс өөр зүйлгүй байна. Үүнд Хятадын зарим этгээд, бас тэдэнтэй ойр шадар байгаа гадаадынхан, дотоодын байдлын асуудлуудаас хөндийрүүлэхийн үүднээс онц сонирхож байгаа бололтой байна. Хариуцлагатай эрхэлэгч Г.Жамц Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.07.16 №164 /3631/ 4-р нүүрт Хятадын дунд сургууль төгссөн хүмүүсийг заавал цэргийн сургуультай болгох гэнэ ШАНХАЙ, 7 дугаар сарын 17, /ТАСС/. “Дагунбао” сонины мэдээнд үзвэл, ирэх жилээс эхлэн дунд сургуулийг төгссөн бүх хүмүүс, нэг жилийн хугацаагаар цэргийн бэлтгэлтэй болбол зохино гэжээ. Бүртгэлийн ёсоор дараахь жил 120,000 хүмүүс энэ бэлтгэлийг хийх юм. Үүнд бүх улсыг 6 район болгон хуваагаад район бүрд дунд сургууль төгсөгчдийн дивизийг байгуулна гэжээ. Хятадад “нийтийн дайчлага хийх” тухай тушаал гарав НАНКИН, 7 дугаар сарын 18. /ТАСС/. Сентрал ньюсын агентлагийн мэдээнд үзвэл, гүйцэтгэх Юаны/сайд нарын кабинет/-ын 7 дугаар сарын 15-ны хурал дээр “нийтийн дайчлага”-ын тухай тушаалыг биелүүлэх программыг батлав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.07.23 №167 /3634/ 4-р нүүрт Америкийн хэсэг сэтгүүлчдэд Чан Кай-шийн хэлсэн нь НЬЮ-ЙОРК, 7 дугаар сарын 29, /ТАСС/. Америкийн хэсэг сэтгүүлчдийн хамтаар Хятадаар явж байгаа, Юнайтед Пресс агентлагийн дэд ерөнхийлөгч Джонсон, Нанкинаас мэдээлэхдээ, түүний суулцсан дайллага дээр Чан Кай-ши, эв хамтынхантай цаашид хэлэлцээ хийх бололцоогүй болов гэж сэтгүүлчдэд хэлэв гэжээ. Джонсон хэлэхдээ, Чан Кай-ши Хятадын засгийн газар бол ардчилсан бус, биеэ худалдсан газар юм гэсэн мэдээнүүд байгааг зөвшөөрсөн боловч Америкчууд, “Хятадын засгийн газрын дутагдлуудыг тэсвэрлэн үзэх бизээ” гэсэн найдварыг илэрхийлэв. Хятадын эдийн засгийн эмх замбараагүй байдал, мөн Хятадаас улс төрийн үндсэн реформыг явуулж чаддаггүй явдал нь “Хятадын эв хамтынхны зэвсэгт бослого”-ын уршиг юм гэж Чан Кай-ши нотлов гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.08.03 №177 /3644/ 4-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны мэдээлэл Сүүлийн үед Хятадын гоминданы хэвлэлүүд, шууд гүтгэх зорилготойгоор, Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Синьцзяны хилийг зөрчиж, Байтаг Богд/Байташань/-ын нурууны районд байгаа Хятадын цэргийн отрядуудыг довтолж байна гэсэн худал мэдээллүүдийг удаа дараа нийтэлсэн байна. Үүний урьд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яам нь өнгөрсөн 6 дугаар сарын 15-ны өдрийн буруушаалдаа “Сентраль ньюс” гэдэг Хятадын сонины агентлагийн энэ мэт худал мэдээллүүд ба Нанжин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Гадаад Явдлын Яамны албан ёсны төлөөлөгчөөс илэрхийлсэн илэрхийллийг шууд буруушаасан билээ. Гэтэл Хятадын Гадаад Явдлын Яам нь, гоминданы хэвлэлийн энэ мэт худал мэдээллүүдийг зогсоох талаар арга хэмжээ авахын оронд, харин үнэн хэрэгтээ түүнийг улмаар дэлгэрүүлж хөгжүүлэх замд орсон байна. 1947 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн будлиан бол Хятадын зэвсэгт отрядуудаас хатгаж өдөөсөн хэрэг болохыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яам нь дахин илэрхийлнэ. Энэ будлианаас бүр өмнө, Хятадын зэвсэгт зарим хэрэг отрядууд, хилийг үргэлжилэн зөрчиж Синьцзянтай хил нийлсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн раойны нутгийн энгийн номхон ард иргэдийг дээрэмдэх ба алах ч хүртэл хууль бус хэргүүдийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэж байжээ. Жишээлбэл, 1946 оны аравдугаар сарын 20-ны өдөр Хятадын 20 гаруй хүмүүс бүхий зэвсэгт отряд, Байтаг Богд уулын районоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт гүн нэвтэрч, Монголын хил хамгаалагч 2 хүнийг алж, энгийн номхон ардуудын 108 агт морьдыг булаан авч Хятадын нутагт буцаажээ. 1947 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Хятадын 45 хүн бүхий зэвсэгт отряд, Синьцзяны зүгээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт дахин нэвтрэн орж, Монголын хилийн отрядын хил хамгаалагч нэгийг алж Синьцзянд буцжээ. 2 дугаар сарын 6-ны өдөр, Хятадын 22 хүн бүхий зэвсэгт отряд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг зөрчиж, Монголын малчин ардын 33 агт морьдыг Синьцзян руу хөөн явжээ. Үүнээс гадна Хятадын зэвсэгт отрядуудаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил хязгаарыг энэ мэтээр зөрчиж


байсан удаанууд бас олон байна. Монгол тал нь, мөргөлдөөнийг гаргахгүйн тулд, Хятадын зэвсэгт отрядуудаас Монголын хилийг ийнхүү хатгаж зөрчсөн явдлуудыг их тэсвэрлэж байв. Гэтэл Хятадын зэвсэгт ортядууд, 6 дугаар сарын 5-ны өдөр, Байтаг Богд уулын районд улам өргөн хэмжээтэйгээр хөдөлсөн. Үүнд, Монголын хил хамгаалагчид нь хил зөрчигчдөөс биеэ хамгаалах арга хэмжээ авахад хүрчээ. Хятадын зэвсэгт отрядаас, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг хэрцгийгээр зөрчиж, Монголын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон ба мөн энэ отрядаас олон улсын хоорондын харилцааны хууль ёсыг эвдэн зөрчиж, Монголын элч ба Монголын хил хамгаалагчдыг тамлан алсан тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар нь Хятадын Засгийн Газрын өмнө эрс эсэргүүцлийг тавьсан билээ. Үүний хамт хилийг зөрчсөн гэмт хэргийн этгээдүүд ба мөн дээр дурдсан гэмт хэрэгт оролцогсдыг цээрлүүлэн шийтгэх, түүнчлэн түүнээс хойш Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг энэ мэтээр дахин үл зөрчих явдлыг баталж хангах тухайг Монголын Засгийн Газраас Хятадын Засгийн Газрын өмнө шаардсаны хамт, Хятадын отрядаас Монголын хилийн заставыг довтолсны улмаар Монголын талд учруулсан хохирлыг бүрэн төлүүлэх тухай Хятадын Засгийн Газрын өмнө шаардлага тавих эрхийг өөртөө үлдээсэн билээ. Гэтэл Хятадын Засгийн Газар нь Хятадын отрядуудаас хатган өдүүлж байгаа явдлуудыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ оны 6 дугаар сарын 17-ны өдөр, Хятадын 400-гаад хүмүүс бүхий зэвсэгт отряд, Байтаг Богдын районаар Монголын хилийг дахин зөрчиж, Нарийн-Харгайт голын эхээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт 5 километр нэвтрэн орж, тэнд байгаа хилийн постыг бууджээ. 1947 оны 6 дугаар сарын 27-нд ба 28-ны шөнө винтов, хөнгөн ба хүнд пулемётуудаар зэвсэглэсэн Хятадын 300-гаад хүмүүс бүхий отряд, /Их-Тахилт уулын/ Хужирт голын эхийн районд байгаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн заставыг гэнэт довтолжээ. Энэ оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хил хамгаалагчид руу мөнхүү районд Хятадын зэвсэгт анги нь дахин довтолсон байна. 1947 оны 7 дугаар сарын 4-н ба 5-ны шөнө, Хятадын 500-гаад хүмүүс бүхий зэвсэгт отряд нь Хужирт голын районаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн заставыг дахин гэнэт довтолжээ. Хятадын зэвсэгт отрядуудаас Монголын хилийг ийнхүү дайран довтолсны эцэст Монголын хил хамгаалагчдаас 10 хүн алагдаж, 11 хүн шархадсаны хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эд хөрөнгийн үлэмжхэн хохирол учирчээ. Монгол, Синьцзян хоёрын хил дээрх будлиануудын үнэн байдлын бодит баримтууд энэ билээ. Үүнийг Хятадын зүгээс бүрхэгдүүлэхийг оролдож байна. Байтаг Богд уулын нурууг Синьцзяны нутагт байгаа юм гэж Хятадын Засгийн Газраас баталж гүтгэн хэлж байгаа нь ямар ч үндэсгүй хэрэг болно. Байтаг Богдын нурууны районд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Синьцзян хоёрын хоорондын хилийн шугам нь энэхүү нурууны өмнөт оройгоор байгааг эргэлзээгүйгээр нотолж байгаа Монгол, Хятадын түүхт эх баримт бичиг, зургууд нь Бүгд Найрамдах Монгол Ард УЛсын Засгийн Газрын мэдэлд бий. Хятадын зүгээс хатгаж өдөөсөн будлиануудын тухай Хятадын Засгийн Газрын дахин давтсан эсэргүүцлүүдийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар нь шууд үл хэрэгсэж, Хятадын зэвсэгт отрядуудаас БҮгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг үргэлжилэн зөрчсөөр байгаагийн тухай өөрийн эсэргүүцлийг дахин батлан мэдэгдсэн бөгөөд Хятадын энэ үйлдсэн хэргийн хариуцлагыг Хятадын Засгийн Газар хүлээх болно. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.08.08 №181 /3648/ 2-р нүүрт Хятад дахь “цагаан будааны дажин” НАНЖИН, 8 дугаар сарын 4, /ТАСС/. Синьхуа агентлагийн мэдээнд үзвэл, гоминданы хяналтын дор байгаа районуудад нийтэлсэн бүрэн бус мэдээгээр, сүүлийн таван сард Дзянсу, Чжэнцзян, Аньхуэй, Хубэй, Хэбэй, Хэнань, Шэньси, Суйюань зэрэг есөн мужийн 38 хотод “цагаан будааны дажин” болов /Хэнань мужийн умарт хэсэг, Суйюань мужийн баруун талын зарим хотыг энэ тоонд оруулсангүй/. “Цагаан будааны дажин”-д 170.000 гаруй хүн оролцов. Шэньси мужийн хойт хэсэгт өлсөөд, “цагаан будааны дажин” гаргасан хүмүүс, 6 дугаар сарын эхээр өөрийн отрядуудыг байгуулав. Ухугийн районд дажинд оролцсон 110000 гаруй хүн, отрядад нэрсээ бичүүлэв. Гоминданы хяналтын дор байгаа баруун хойт районы өргөн их газарт “цагаан будааны дажин” дэлгэрэв. “Цагаан будааны дажин” гарч байгаа үеэс, нутгийн ардууд, гоминданы засгийн газрын ардын эсрэг явууллагыг тун муугаар үзэж байна. Убид, нутгийн ардууд, нутгийн захиргааны газрын байрыг бүсэлж аваад дараа нь хотын гудамжаар жагсаал хийв. Бас Чендуд, нутгийн ардууд, мөн хотын захиргааны байшинг бүслээд улмаар түүнийг дайрахыг завдлаа. Ань-цинд, ардууд нь нутгийн банкны эзний байрыг дайран эзлэв. Чэнду дахь гоминданы захиргаа нь “ямар ч яриангүй цохигтун, алагтун” гэсэн тушаалыг 5 дугаар сарын эхээр цагдан сэргийлэх газар болон харгис цагдаа нарт өгөв. Чэндуд 7 дугаар сарын эхээр 10 гаруй өлссөн ард алагдаад, 100 хүн баривчлагдав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.08.12 №184 /3651/ 4-р нүүрт


Хятадад иргэний дайн дэлгэрч байна ШАНХАЙ, 8 дугаар сарын 6, /ТАСС/. “Синьвэньбао” гэдэг сонины мэдээнд үзвэл, Гоминданы засгийн газар, “богино хугацааны дотор эв хамтынхныг дарах кампанийг дуусгах”-ын тул хоёрдугаар шугамын армийн корпусыг байгуулах болов. Тус хоёрдугаар шугамын армийн корпусын командлагчид Тан Эньбей томилогдов. Цэргийн сургуулийн төв, армийн шинэ корпуст офицеруудыг сургаж гаргах тухай тушаалыг авав. Олон тооны бэлтгэл офицерууд, хороо, батальонуудыг командлах тушаалд биесээ бэлтгэхийн тул тусгай сургууль хийж гарах тушаал авав. Сургууль нь 8 дугаар сарын 14-нд эхлэнэ гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.08.15 №187 /3654/ 4-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны буруушаал Саяхан, Хятадын “Сентрал Ньюс” гэдэг албан ёсны агентлагаас тараасан мэдээндээ, Монгол Ард Улсын цэрэг, Байтаг Богд/Байгашань/-ийн район дахь Хятадын засгийн газрын цэргийн эзэлж байгаа газрыг дайрсан мэтээр хэлээд Хятадын засгийн газрын цэргийн хамгаалалтын сул газрыг олох зорилгоор ингэж дайрав гэжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамнаас “Сентрал Ньюс” агентлагийн энэ мэдээтэй холбогдуулан, дор дурдсан зүйлийг илэрхийлэх нь чухал гэж үзэж байгаа нь: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамнаас, Байтаг Богдын районд болсон жинхэнэ үнэ байдал, Хятадын цэргийн зүгээс тус Монгол Ард Улсын хилийг удаа дараа зөрчсөн явдлын тухай мэдээг үүний урьд 1947 оны 8 дугаар сарын 8-нд нийтэлсэн билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газраас эсэргүүцлийг гаргасан боловч Хятадын засгийн газраас Хятадын зэвсэгт отрядуудын өдөөн хатгах явдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээг одоо хүртэл авсангүй учраас уул явдал нь одоо болтол үргэлжилсээр байна. Жишээ нь, Хятадын 20 хүнтэй зэвсэгт отряд, 1947 оны 7 дугаар сарын 31-нд Байтаг Богд уулын зүүн этгээд Дахийн шар нурууны зүүн тээгүүр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутагт нэвтрээд, ГовьАлтай аймгийн Алтай сумын нутгийн энгийн номхон ардуудыг дайрч, хэд хэдэн айлын гэрийн хэрэглэл, үнэт зүйлс болон, 135 малыг булаан аваад, Синьцзяны нутгийн зүг явсан билээ. Мөн Хятадын цэрэг, 8 дугаар сарын 8-нд хилийг зөрчиж, тус улсын Ховд аймгийн Булган сумын нутагруу 10 километр хүртэл гүнзгий ороод долоон айлаас үхэр 14, адуу 20, тэмээ 8-ыг булаан авч, Синьцзяны нутагруу буруулан явжээ. Мөн Хятадын цэргийн 60 орчим хүнтэй отряд, 8 дугаар сарын 9-нд Монгол Ард Улсын Хужиртын гол/Байтаг Богдын район/-д гүн орж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийн заставыг дайрч, Монголын хилчдийн эсэргүүцэлтэй тохиолдсон учир Синьцзяны нутагруу ухран явжээ. Хятадын 13 хүнтэй зэвсэгт отряд, 8 дугаар сарын 15-нд Булганы хийдийн /Байтаг Богдын нурууны хойгуур байгаа/ районы тус газар Монголын хилийг зөрчин, тус нутгийн ардуудыг буудаад, Монголын хоёр малчин, адуу 63, хонь 245, ямаа 153-ыг булаан авч мөн Синьцзяны нутагруу явжээ. Хятадын зэвсэгт отряд, 8 дугаар сарын 18-нд мөн районы тус газар дахин дайраад, нутгийн монголчуудын 70 адууг Синьцзянд хөөж аваачив. Байтаг Богдын районд байрлаж байгаа Хятадын цэргийн ангиуд, 8 дугаар сарын 20-ноос 22 болтол, их Тахилт уул/Байтаг Богдын нуруу/-ны зүүн хойт этгээдээр Монгол Ард Улсын хадлан бэлчээрийн газрыг шатаасаар байлаа. 8 дугаар сарын 23-наас 24-ний шөнө, Монгол Ард Улсын нутаг Хужиртын голын районд Хятадын хэсэг цэрэг, нүх малтаж байхыг Монголын хилийн харуул олж илрүүлэв. Хил зөрчигчдийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутгаас үлдэн хөөж гаргасан билээ. Хятадын цэргүүдээс сүүлийн үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг зөрчсөн олон баримтуудыг зөвхөн заримыг дээр дурдав. Үүнд Байтаг Богдын районд хууль бус явдлыг өдүүлж байгаа Хятадын отрядууд нь хүчээ нэмэгдүүлсээр байна гэсэн мэдээ Улаанбаатарт ирсээр байгааг нэмэн тэмдэглэвэл зохино. “Сентрал Ньюс” агентлагийн дээр дурдсан мэдээ бол үнэн байдалд тохирохгүй бөгөөд Байтаг Богдын районд гарсан явдлыг үргэлжлүүлж байгаа жинхэнэ гэмт этгээдүүдийг дэлхий дахины олон нийтийн анхаарлаас далдлах зорилгоор худал зохиосон зүйл мөн гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамнаас илэрхийлж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.09.10 №208 /3675/ 2-р нүүрт Хятадын эдийн засгийн байдал эрс муудав НАНКИН, 9 дүгээр сарын 8, /ТАСС/. Гүйцэтгэх юанийн ерөнхий нарийн бичгийн дарга Гань Най-гуан, хэвлэлийн төлөөлөгч нарын бага хурал дээр үг хэлэхдээ, 8 зүйлийн материал ба гадаадын валют сүрхий дутагдалтай байгаа Хятадын эдийн засгийн хүнд байдлыг тэмдэглэв. Тэгээд засгийн газрын бүх орон тоог “жинхэнэ хэрэгцээний хүрээгээр” хязгаарлах болно. Газолиныг хэрэглэх явдлыг жилийн тэргүүн хагаст сар бүр хэрэглэж байсны дундыг баримталсан хэмжээнээс 10 хувиар хорогдуулна гэж зарлав. Цааш нь хэлэхдээ, ард олныг энэ арга хэмжээнд хамруулах болно. Цэвэрлэсэн нэгдүгээр зэргийн цагаан будаа хэрэглэхийг хориглох бөгөөд хүнсний хэмжээг хорогдуулах тушаал гарна. Гадаадад гаргахын тул худалдахыг хориглосон бараанууд дээрх арга хэмжээг зарласнаас хойш 2 сарын дараа зах зээл дээр


үзэгдвэл, засгийн газраас тэр барааг хураах болно гэв. Бас танцын газруудыг хаана. Наргиантай гуанзнуудын ажиллагааг 9 дүгээр сарын эцсээс хэтрүүлэлгүй зогсоох болно гэж мэдэгдэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.09.14 №212 /3679/ 4-р нүүрт 4 дүгээр бүгд хурал дээр Чжан Цюньны хэлсэн үг ШАНХАЙ, 9 дүгээр сарын 11, /ТАСС/. Хэвлэлүүдийн мэдээнд үзвэл гоминданы гүйцэтгэгч төв хорооны 4 дүгээр бүгд хурал дээр “Хятад улс бол Японтой найрамдлын гэрээ байгуулах тухай Зөвлөлт Улсын үл оролцох ямар ч хэлэлцээнд оролцохгүй” гэж Чжан Цюньны хэлсэн үг нь Америкийн холбоот улсаас империалис Японыг сэргээж босгохыг зорьж байгаа тухайй мэдээнд албан ёсны анхдугаар хариу болов. “Дагунбао” сонины мэдээнд үзвэл бүгд хурал дээр Чжан Цюнь хэлэхдээ”Хятад Зөвлөлт хоёр улс бол айл зэргэлдээ улсууд тул бие биетэйгээ найрамдлын дотно харилцаатай байх ёстой. Энэ учраас ч Хятад улс, дайны дараа Зөвлөлт улстай найрамдлын гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ, Хятадад үнэтэй гэрээ болсон юм. Хятадын засгийн газар нь хоёр улсын хоорондын харилцааг тохируулахад нэг суурийг бий болгох зорилгоор зүүн хойт мужид хятадын тусгаар эрхийн хагасыг хайхраагүй юм” гэжээ. Чжан Цюнь, Хятад Америкийн харилцааны тухай дурдахдаа, Хятад, Америкийн ард түмний хоорондоо харилцан ойлголцох явдал тун чухал бөгөөд энэ нь тус хоёр улсын хооронд үлэмж нягт харилцаа тогтоох суурь болно гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.09.18 №215 /3682/ 4-р нүүрт Чжан Цюний хэлсэн үгийн тухай Хятадын сонины бичсэн нь НАНКИН, 9 дүгээр сарын 14. /ТАСС/. “Синь маньбао” гэдэг сонин, гоминданы гүйцэтгэгч төв хорооны бүгд хурал дээр Хятадын гадаад бодлогын тухай гүйцэтгэгч Юаний дарга Чжан Цюний хэлсэн үгийг тэргүүнийхээ үгүүлэлд тайлбарлаж бичихдээ “Чжан Цюний хэлсэн үг бол Хятад улс, Америкийн холбоот улсыг дагаж явах гэсэн хуучин маягийн гадаад бодлогыг дуусган өөрчилж, тусгаан тогтнон, биеэ даасан бодлогод орох эхлэлт гарч байгааг гэрчилж байна” гэжээ. Мөн сонин цааш нь бичихдээ “Японы тухай асуудал гэвэл одоо үед Америкийн Холбоот Улс, Америкийн Холбоот Улс, Японыг өөрийн алс дорнодын баазад багтаахын хамт Японы милитаризмыг сэргээх явдлыг сайшааж байна. Энэ бол зөвхөн СССР-ийн үндэсний эрх ашигт харшлахаар барахгүй, Хятадын үндэсний эрх ашигтай хэрхэвч нийцэшгүй. Энэ учраас СССР-тэй хамтран ажиллана гэж Чжан Цюний илтгэлийн дотор тавьсан бодлого бол онц мэргэн бодлого юм. Энэ бодлого бол Америкийн эсрэг ч биш, Зөвлөлтийн талыг баримталсан ч биш, харин Хятадын үндэсний эрх ашигт тохирсон чухал бодлого мөн. Японыг сэргээж босгохыг хамтын хүчээр эсэргүүцэх нь, СССР-тэй харилцах асуудалд түүхт сэдвийн үндэс болно” гэжээ. Тэр сонин, дүгнэж бичихдээ: “Америкийн эрх баригчид, ялангуяа бүгд найрамдах талын том этгээд нар, хэрэв зээллэг, тэдний улс төр, эдийн засгийн зорилгыг хангахгүй бол сайн зорилгын үүднээс гадаад улсуудад элбэг зээллэг олгохгүй Грек, Туркийг хараад бахархах юм бидэнд алга. Харин Америкийн тусламжгүйгээр үндэсний өөрчлөлтөө эрс шийдвэртэй гүйцэтгэсэн дорнод Европын улсуудын байдлыг харвал дээр байна. Энэ учраас одоо Хятад улсын өөртөө итгэх явдал бол сэтгэлээ хуурч суух шалтгаан болохгүй, харин хэрэг дээр шийдвэртэй ажиллахын нөхцөл болох ёстой. “Нанктн жибао” сонин, тэргүүнийхээ үгүүлэлд бичихдээ “авга ах Сэмийг сохроор дагахын хэрэггүй” бөгөөд “Хятадын эрх ашиг, СССР-тэй нэг байна”, “гадаад явдлын яамны сайд Ван Ши-цзегийн хэлсэнээр бол Хятад улс Америкийн Холбоот улстай алхам нийлүүлэн явж байна. Гэтэл Японтой байгуулах найрамдлын гэрээ Хятадын эрх ашигт хамгийн их холбогдох ба одоо авга ах Сэмийг сохроор дагах хэрэг алга. Японы асуудлын талаар Хятад Америкийн Холбоот хоёр улсын эрх ашиг тохирохгүй гэж шууд хэлж болно. Японы империализм сэргэж босвол зөвхөн СССР-т аюул заналтай биш, Хятад ба алс дорнод, тэрчлэн дэлхий дахинд аюул заналтай болно” гэжээ. Мөн сонин, бичихдээ: “Японы тухай ирээдүйн найрамдлын бага хурал дээр СССР Хятад хоёрын эрх ашиг нь адил гэж хэлж болно. Нэгэнт тэдний эрх ашиг нь нэг болох учраас хамт явах хэрэгтэй. Иймд Хятад улс, өөрийн аюулгүй байдал, эрх ашгийг хангах зарчимд тохируулан, дипломат ажиллагааг идэвхтэй болгох хэрэгтэй ба хэрэв СССР, Японы талаар хуралдах найрамдлын бага хурал дээр суулцахгүй гэвэл, Хятад, түүнд ямар ч бодлогогүй суулцахын хэрэггүй бөгөөд учир нь Японтой найрамдлын гэрээ байгуулах явдалд алс дорнодын ба дэлхий дахины ирээдүйн байдалд их холбогдолтойн дээр Хятадын аюулгүй байдалтай нягт холбоотойг санах хэрэгтэй” гэжээ. НАНКИН, 9 дүгээр сарын 14. /ТАСС/. Хэвлэлийн мэдээгээр энэ 9 дүгээр сарын 11-нд Хятадын үндэсний улс төрийн зөвлөлийн тусгай хороо, Японтой байгуулах найрамдлын гэрээ байгуулах асуудлын тухай хуралдав. “Синь минь бао” сонины мэдээнд үзвэл, Японтой байгуулах найрамдлын гэрээний тухай асуудлыг хэлэлцсэн байна. Мөн хуралд Японтой байгуулах найрамдлын тухай бага хуралд Зөвлөлт Холбоот Улс оролцохгүй бол Хятад, тэр хуралд оролцохыг түдгэлзэх тухай орсон байна. Учир нь Японтой


байгуулах найрамдлын гэрээ, алс дорнодын энх тайван байдалд холбоотой тул найрамдлын гэрээнд ямар нэг гүрэн нь оролцохгүйгээр тэр энх тайван байдал хангалттай болохгүй. Хуралд оролцогч нар энэ саналыг зөвшөөрсөн байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.09.19 №216 /3683/ 4-р нүүрт Америкаас Хятадад цэргийн материал нийлүүлсээр байна НАНКИН, 10 дугаар сарын 27. /ТАСС/. “Ишиваньбао” сонины сурвалжлагч мэдээлэхдээ, 10 дугаар сарын 20-нд Гуамаас Циндаод 8,700 тонн Америкийн цэргийн илүүдэл материалыг ачсан “Остин” гэдэг Америкийн цэргийн хөлөг онгоц ирэв гэжээ. Мөн сурвалжлагч уламжлахдаа, гүйцэтгэх Юаний дэрэгдэх Америкийн материал нийлүүлгийн товчооны салбарын захирал Чен Да-цзяны үгээс үзвэл, одоогоос эхлэн арлууд дахь Америкийн баазууд ба /Японы/ Окинав арлаас Циндаод Америкийн цэргийн илүүдэл материал сар бүр ирж байх болно гэснээс гадна 10 дугаар сарын 28-нд Циндаод Америкийн цэргийн идүүдэл материулуудыг ачсан Америкийн цэргийн дөрвөн хөлөг онгоц ирнэ гэж бодцогоож байна гэж нэмж хэлжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.10.30 №251 /3718/ 4-р нүүрт Хятадад цагдаа нар харгислав НАНКИН, 10 дугаар сарын 28. /ТАСС/. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, 10 дугаар сарын 22-оос эхлээд, Ардчилсан Лигийн байшинг нүд салгахгүй хянаж, Ардчилсан Лигийн гишүүдийг байнга мөрдөн харж байх болов. Ардчилсан Лигийн нэг гишүүн, Ло Лун-цзийн автоманины хойноос нууц цагдаагийн тагнуул, атомашинтай байнга дагаж явах болов. Нанкинд байгаа Ло Лун-цзийн суудаг байшинг 10 дугаар сарын 23-нд цагдаа нар бүсэлсэн байв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.10.31 №252 /3719/ 4-р нүүрт Хятадын засгийн газар, Америкийн зэвсэгт хүчнийг Хятадад байлгахыг зөвшөөрөв НАНКИН, хэвлэлийн мэдээнд үзвэл, саяхан хуралдсан төрийн зөвлөлийн хурал дээр Хятадын гадаад явдлын яамнаас, Хятад ба Америкийн Холбоот Улсын хооронд нот солилцсон тухай илтгэл тавьсны дотор “Америкийн зэвсэгт хүчнийг Хятадад байлгахыг Хятадын засгийн газар зөвшөөрөв” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.11.05 №256 /3723/ 4-р нүүрт Гоминданы цэргийг Синьцзян мужид явуулав ШАНХАЙ, 11 дүгээр сарын 4. /ТАСС/. Засгийн газраас Синьцзян мужид том хүчнийг нэмэн явуулж байна гэж “Ишибао” гэдэг сонин бичив. Баруун хойт зүг дахь Чан Кай-шийн газрын даргын орлогчоор генерал Гуань линь-чинь томилогдоно гэсэн мэдээ дэлгэрч байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.11.14 №262 /3729/ 4-р нүүрт Гоминданыхан, коммунист нарыг хорих лагерийг байгуулав ШАНХАЙ, 11 дүгээр сарын 12. /ТАСС/. Гоминданы засгийн газар, коммунист нарыг хорих таван том лагерийг байгуулав гэж “Дуннаьжибао” сонин уламжлав. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.11.16 №264 /3731/ 4-р нүүрт Америк нар, Хятадын армийг их хэмжээгээр сургаж эхлэв НЬЮ-ЙОРК, 11 дүгээр сарын 15. /ТАСС/. Юнайтед Пресс агентлагийн Нанкины сурвалжлагч уламжлахдаа, зохих мэдээнд үзвэл, Хятад дахь Америкийн цэргийн зөвлөх хэсэг офицер Гоминданы армийн байлдааны ангийн бүрэн хэмжээгээр бэлтгэж эхлэх зөвшөөрлийг Вашингтоноос хүлээж авав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.11.20 №267 /3734/ 3-р нүүрт Хятадын иргэний дайны фронтод ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 17, /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсан нь, 12 дугаар сарын 13- ны шөнө дундын үед ардын чөлөөлөх армийн цэргүүд, Шань-дуны хойгийн төвд гоминданы гарт үлдсэн хамгийн сүүлийн хот Лайяныг чөлөөлөв. Тэр хотын төлөө байлдахад гоминданы 2000 гаруй цэрэг, офицер шархдсан, алагдсан ба олзлогдсон байна. Лайянаас баруун урагш 15 милль газар байгаа Гуйтонкоугийн районд гоминданы командлалаас Лайяны гарнизонд туслалцуулахаар явуулсан гоминданы 8 бригад бүслэгдсэн байна. 12 дугаар сарын 10-наас 13-ныг дуустал байлдахад эдгээр бригадын 3 мянга гаруй хүн хорогдов. Энэ районд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна гэжээ. Хойт Шэньси, 12 дугаар сарын 17,


/ТАСС/, Синьхуа агентлаг Хэнань-Шэньси-Хубэйн районд байлдаж байгаа ардын чөлөөлөх цэргүүдийн штабаас 1947 оны 11 дүгээр сарын 26 хүртэлх гурван сарын байлдааны тухай гаргасан албан мэдээг уламжлав. Тэр мэдээнд үзвэл, гурван сарын дотор /9 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал/ энэ районд байлдаж гоминданы 44000 гаруй цэрэг, офицерыг шархдуулсан ба олзолсон, алсан байна. Үүнд Гоминданы дивизийн штаб ба гурван бригад, 3 хороо ба цэргийн бусад жижиг ангийг бут цохисон байна. Гоминданы дээд офицер, генерал 9-ийг алсан ба олзолсон байна. Ардын чөлөөлөх армийн цэрэг, энэ завсар хушууны 27 хотыг чөлөөлж, янз бүрийн калибрын их буу 181, автомашин 64, уурын тэрэг 4, төмөр замын ачаатй оон вагон, 750 гаруй тонн хөвөнгийн зэрэг их зүйлийг олзолсон байна. Хятадын чөлөөлөгдсөн районд хүнсний зүйлийн үнэ хямдрав ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 17, /ТАСС/. Синьхуа агентлагийн сурвалжлагч нь Шицзячжуанаас уламжлахдаа Бэйпин-Ханькоугийн төмөр замын чухал төв Шицзячжуаныг ардын чөлөөлөх армийн цэргүүдийн чөлөөлсний дараа тус хотод хүнсний зүйлийн үнэ хурдан хямдрав. Хүнсний зүйл, орчмын чөлөөлөгдсөн районоос тэр хотод ирсээр байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.12.24 №297 /3764/ 3-р нүүрт Хятадын байдал ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 21, /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Цзяньсу-Шаньдун-ХэнаньАньхуэйн районд байлдаж байгаа ардын чөлөөлөх армийн цэргүүд 12 дугаар сарын 12-ноос 15 хүртэл гоминданы 10000 гаруй цэрэг офицерыг устгав. Ардын чөлөөлөх армийн цэргүүд, давших үедээ хушууны дөрвөн хотыг чөлөөлж, Лунхай, Бэйпин, Ханькоугийн төмөр замын хагасыг эвдэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.12.26 №299 /3766/ 4-р нүүрт Хятадын ардчилсан Лигийн бүгд хурал хуралдахаар байна ШАНХАЙ, 12 дугаар сарын 24, /ТАСС/. Хятадын ардчилсан Лигийн төв хорооны гуравдугаар бүгд хурал нь Гонконгод ойрын өдрүүдэд хуралдана. Бүгд хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нь Нанкины засгийн газраас тус Лигийн ажлыг хориглосноос хойш мөн Лигийг хийсэн ажлын тухай асуудал байна. Хятад ардын чөлөөлөх армийн амжилтууд ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 24, /ТАСС/. Синьхуа агентлагийн мэдээлсэн нь, Цзяньсу-ШаньдунХэнань-Аньхуэй районд байлдаж байгаа ардын чөлөөлөх армийн цэргүүд, гоминданы командлалаас өөрчлөн зохиогоод , Хэнань-Аньхуэй хязгаарын районд байлдаж байгаа өөрийн цэрэгт туслалцуулахаар явуулсан гоминданы 5 ба 7 дугаар дивизүүдийн бүрэлдэхүүнээс 4 мянган цэрэг, офицерыг устгав. Лунхай ба Бэйпин-Ханькоугийн төмөр замуудын огтолсон районд ардын чөлөөлөх армийн цэргүүд, гоминданы 15 мянган цэрэг, офицерыг устгаж, 280 миль төмөр замыг эвдэв гэжээ. ХОЙТ ШЭНЬСИ, 12 дугаар сарын 24, /ТАСС/. Синьхуа агентлагийн мэдээнд үзвэл, Хэбэй муж ба Бэйпин-Мукдений төмөр замын дагуу байлдаж байгаа ардын чөлөөлөх армийн цэргүүд, Тяньцзиниас зүүн хойш 50 миль газар байгаа /Юйтянь/ хушууны Юдэ хотыг 12 дугаар сарын 18-нд эзлэв. Ардын чөлөөлөх армийн цэргүүд, Баодины районд гоминданыхны их бэхэлсэн 5 суурин газрыг 12 дугаар сарын 20-ноос эхлэн эзлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1947.12.30 №302 /3769/ 3-р нүүрт 1948 он Гоминданы Хятадын байдлын тухай Хятадын сонины бичсэн нь ДЖАКАРТА, 1 дүгээр сраын 5. /ТАСС/. Джакартад гардаг бөгөөд худалдааны этгээдүүдийн ашиг тусыг хамгаалдаг Хятадын “Кенбо” гэдэг сонин бичихдээ, Хятадаас авсан сүүлийн үеийн мэдээнд, дайны өмнө фашистын орнуудад байсан шиг ёстой фашистын засаг, гоминданы хяналттай районуудад тогтжээ. Гоминданы хятадын дотор чөлөөтэй хэвлэл гэдэг огт байхгүй юм. Сүүлийн үед, Хятадын Шанхай, Чунциний зэрэг хотод гоминданы бодлогыг зөвшөөрөөгүй олон зуун сэтгүүлч нарыг баривчлав гэжээ. Хятадын ардын бослого ШАНХАЙ, 1 дүгээр сарын 8, /ТАСС/. Гонконгийн “Цюньчжун” гэдэг сэтгүүлд бичсэн үгүүллийн дотор, 1947 онд Гоминданы Хятадын дотор олон тооны ардын бослого болов. Гоминданы армид цэрэг дайчлах явдал нь ардын саналыг алдагдуулж Хятадын дотор том бослогуудыг гаргав. Сычуань мужийн ардууд, тэр дайллагад дургүйцээд түүнийг эрс эсэргүүцэж байна. Япон-Хятадын дайны үед Сычуань мужийн хэдэн сая эрэгтэй хүнийг армид дайчилсан билээ. Гэтэл Японыг бууж өгснөөс хойш, Хятадын гоминданы армид дайчлах явдал, дайны жилүүдийн адилаар үргэлжилсээр байна. Одоо үед Сычуань мужийн хөдөө аж ахуйн олонхи районд эрэгтэй хүн тун ховорхон үзэгдэх болов. Чэнду Ваньсянд тэрэг чирдэг хоосон ядуу хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд хүүхэд байна. Гуанси мужийн өмнө этгээдийн тариачид, армийн дайчлага, тариалангийн татварыг эсэргүүцсэн чиглэлтэй зэвсэгт бослого гаргав. Юньнань мужийн зарим


районы ардууд, өөрсдийн захиргааг байгуулав. Ардууд нь, гоминданы цэрэгт явахгүй, засгийн газарт татвар төлөхгүй гэж байна. Юньнань мужийн урьд талын сэхээтэн нараас нутгийн зэвсэгт бүлгийн жагсаалд орж, өөрсдийн гүйцэтгэх баазыг байгуулав. Юньнань Сикан хоёр мужийн хилийн орчмын районуудад хэдэн мянган партизан ажиллаж байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.01.16 №13 /3783/ 3-р нүүрт Хятадын ардын чөлөөлөх армийн амжилттай ажиллагаа ШАНХАЙ, 1 дүгээр сарын 10, /ТАСС/. Засгийн газрын учрыг мэдсэн төлөөлөгч, энэ 1 дүгээр сарын 8-нд сэтгүүлч нарт хэлэхдээ, Нанкинаас 28 миль газар байлдаан болж байна. Ардын чөлөөлөх армийн анги нь Нанкинаас хойш, Янцзыцзян/хөх мөрний/ тэртээ эрэг дээр байгаа Льюэ хотыг атаклав гэж сонин уламжлав. Мөн хэвлэлийн мэдээнд үзвэл, Мукденээс баруун тийн 40 километр байгаа Синьли-Тунягийн районд хүнд тулалдаан болж байна. Ардын чөлөөлөх арми, Ляохэ мөрнийг гатлаад, Мукденээс 32 километр газар байгаа мөрний өмнөт эрэг дээр бэхлэлтийг хийсэн байна гэжээ. Цзянсу мужид гоминданы армид дайчлах тухай тушаал гаргав НАНКИН, 1 дүгээр сарын 10. /ТАСС/. “Нанкин баньбао” сонин Цлинззянаас мэдээлэхдээ, гоминданы хяналтад байгаа районуудад энэ 1948 онд хоёр хугацаа тогтоон дайчлага хийхдээ, нэгдүгээр сарын нэгэн, 8 дугаар сарын 1-нд явуулах тушаалыг үндэстний батлан хамгаалах яамнаас гаргав. Янз бүрийн районд дайчлагдах хүмүүсийн тоо өнгөрсөн жилтэй жишвэл хоёр дахин илүү олон болно. Цзянсу мужид бүгд 80.000 хүнийг дайчлах ёстой тул энэ хяналтын тоог гуравдугаар сарыг дуустал биелүүлэх ёстой юм гэжээ. Гоминданы засгийн газар, Фын Юй-сяныг баривчлах гэж байна НАНКИН, 1 дүгээр сарын 10. /ТАСС/. Хэвлэлийн мэдээнд үзвэл гоминданы албан ёсны төлөөлөгч, энэ 1 дүгээр сарын 9-нд хэлэхдээ, “Маршал Фын Юй-сян бол Гонконг дахь ардчилсан лигийн удирдагч Маршал Ли Цзи-шений зэрэг удирдагчидтай нягт хамтран ажиллаж байна гэсэн мэдээ, гоминданд бий” гэж хэлээд, цааш нь хэлэхдээ, засгийн газраас “Фыи Юй-сяныг баривчлах тухай тушаалыг зохих байгууллагуудад өгнө” гэж хэлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.01.17 №14 /3784/ 3-р нүүрт Хятадын Ардын Чөлөөлөх армийн амжилт Хятадын зүүн хойт зүгийн 1947 оны байлдааны дүн УМАРТ ШЭНЬСИ, 1 дүгээр сарын 12, /ТАСС/. Синьхуа агентлагаас уламжилсны дотор, Хятадын Ардын Чөлөөлөх армийн зүүн хойт мужийн албаны төлөөлөгчөөс илэрхийлэн хэлэхдээ, зүүн хойт мужийн Ардын Чөлөөлөх арми 1947 онд дөрвөн удаа хүчтэй давшилтыг хийсний үрээр Манж дахь гоминданы цэрэг, газар бүр хориглолтод оров. Манж дахь Ардын Чөлөөлөх армийн цэрэг, энэ давшилтыг хийж байх үе болоод мөн завсарлагын үеэр гоминданы 285000 цэрэг, офицерыг устгаад, том жижиг 67 хотыг чөлөөлөв гэв. Зүүн хойт мужийн Ардын Чөлөөлөх армийн төлөөлөгч, өнгөрөгч 1947 онд Манжид болсон байлдааны хөгжилтийг дурдаж хэлэхдээ, Манж дахь гоминданы цэргийн давшилт, 1946 оны намар өмнөт Манжийн Аньдун, Тунхуа зэрэг газрыг эзэлснээр туйлын цэгтээ хүрсэн юм. Үүний дараа нь гоминданы засгийн газар, умарт Манжийг эзлэхийн тул Манжид байгаа бүх хүчээ хуралдуулж байв. Умарт Манжид байгаа Ардын Чөлөөлөх армийн цэрэг, 1947 оны хаврын давшилтдаа өргөн маневр хийж, өмнө Манж дахь гоминданы цэргийг удаа дараа хиар цохисон юм. Энэ бол Ардын Чөлөөлөх армийн анх удаагийн том эсрэг цохилт байсан юм. Ардын Чөлөөлөх арми нь гоминданы 43 мянган цэрэг офицерыг устгаж, том жижиг 11 хотыг чөлөөлөөд, гоминданы командлалын стратеги бодлого болоод умарт зүг давших гэсэн түүний бодлогыг таслахын хамт гоминданы цэргийг байлдааны бүх газар дээр хориглолтын байдалд оруулав. Ардын Чөлөөлөх армийн цэрэг нь Манжийн зүүн баруун өмнөт хэсэгт зуны давшилтыг хийж эхлээд гоминданы цэргийн машинд шинэ цохилтыг өгснөөс Манжийн байдал нь бүрэн өөрчлөгдсөн билээ. Ардын Чөлөөлөх арми нь зуны улиралд 50 гаруй өдөр давшихдаа гоминданы 89,000 цэрэг, офицерыг устгаад, том жижиг 42 хотыг чөлөөлөв. Ардын Чөлөөлөх армийн цэрэг нь Сыпингайн төлөө байлдах үед гоминданыхны эзэлсэн умарт, өмнөд, өрнөд, дорнод Манжийн чөлөөлөгдсөн нутгийг холбож байгаа районууд, Жэбэ муж болон Хэбэй мужийн дорнод хэсгийг чөлөөлөв. Гоминданы цэргийн хориглолтын бүх систем нь зүүн, баруун талдаа сэтлэгдсэн юм. Хятадын Чанчуны төмөр замын Чанчун Мукдены хоорондын хэсэг нь Ардын Чөлөөлөх армийн хяналтад байна гэжээ. Хятад дахь байлдаан ШАНХАЙ, 1 дүгээр сарын 12, /ТАСС/. Хэвлэлийн мэдээнд үзвэл, Ардын Чөлөөлөх армийн хоёр цуваа цэрэг, Ляонин мужийн баруун хэсэгт өөрийн ажиллагаг Тяньцзины районд болж байгаа байлдаанд тохируулан Инькоугийн зүгт бөөгнөрсөн давшилтыг хийж байна. Одоо Мукден хот, хүнсний цэрэг бусад материалаар, ихээхэн дутагдаж байна гэжээ. УМАРТ ШЭНЬСИ, 1 дүгээр сарын 12, /ТАСС/. Манж дахь


Ардын Чөлөөлөх армийн командлалын сүүлийн мэдээнд уламжлахдаа, Ардын Чөлөөлөх арми, энэ 1 дүгээр сарын 4 хүртэлх сүүлийн долоо хоногт Мукденээс баруун урагш байгаа Тэйвань, Ишань, бас Жэбэ мужийн зүүн хил дээр байгаа аж үйлдвэр, нүүрсний төв Бэйпьяо, мөн Бэйпин-Мукдены төмөр замын стратеги боомт Духушань гэдэг эдгээр дөрвөн хотыг эзлэв. Ардын Чөлөөлөх арми, өвлийн давшилт эхлэсээр зүүн хойт талд Уездын 10 хотыг эзлэв. Хятадын засгийн газарын төсөв НАНКИН, 1 дүгээр сарын 24, /ТАСС/. “Нанкин жень бао” сонин уламжлахдаа, Хятадын 1948 оны эхний хагасын зарлагын төсөв нь 96 триллион Хятадын доллар болов. Үүнээс цэргийн зардалд 70 гаруй триллион Хятадын доллар буюу бүх төсвийн 73 шахам хувь нь болов. Үүнд цэргийн зардал нь улам их болох төлөвтэй байна. Бас орлогын төсөв нь бүх зардлын дөнгөж 29 хувь болж байна. Түүнээс дутагдах зүйлийг гадаадын зээллэгээр нөхөх болно гэжээ. Хятадын засгийн газар нь өөрийн төсвийг Америкийн Холбоот Улсын засгийн газарт мэдэгдэхээр явуулав гэж мөн сонин мэдээлэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.01.20 №16 /3786/ 3-р нүүрт Хятадын Үндэсний Чөлөөлөх Тэмцлийн Фронт/https:/ /www.esan.mn/read/13798/ Япон Хятадын дайн эхэлж байх үеийн Хятадын коммунист нарын байдлыг санахад одоо их өөрчлөлт гарчээ. Тэр үед чөлөөлөгдсөн район нь: Хятадын баруун хойт этгээд Монголын их элсэн цөлийн орчим 82 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дээр бүтэн хагас сая хүнтэй тогтнож байлаа. Япон Хятадын дайны дараах үед Хятадын чөлөөлөгдсөн район нь: Монголын их элсэн цөлөөс их далайн эрэг хүртэл, Зөвлөлтийн дорнот хилээс Ян-Цзы мөрний сав хүртэл хоёр сая хагас хавтгай дөрвөлжин километр нутаг дээр 140 сая хүн амтай дорно зүгийн давшилт их хүчин болж өсжээ. Энэ өнгөрөгч хугацаанд Хятадын чөлөөлөгдсөн районы газар нутаг 20 дахин нэмэгдээд, хүн амын тоо нь 100 дахин өсжээ. Энэ бол Хятадын чөлөөлөгдсөн районд болсон их өөрчлөлтийн зөвхөн тоо нь юм. Харин Хятадын чөллөөлөгдсөн районд нэгэнт биелэгдсэн давшилт ардчиллын бодлого, газрын давшилт реформ, хамтын нөхөрлөлийн амжилтуудын үндсэн дээр бүх ард түмэн, эв хамт намыг улам нягтран хүрээлж, улс төрийн хүчирхэг бат нэгдэл болсон бодит агуулгыг үүн дээр нэмэхэд бүр ч хангалттай болох юм. Хятадын эв хамт намд энэ их ялалт нь зүгээр олдсонгүй нь илэрхий бөгөөд Япон ба гоминданы харгисуудын эсрэг 20 жил явуулсан чөлөөлөх шудрага дайны дүнд сая бүтээсэн юм. Эдгээр их ялалтаас үндэслэн, Хятадын ард түмний бахархал болсон Мао Цзе-дун хэлэхдээ: “Тус арми нь гоминданы цэргийг мөхөх байдалд оруулав. Ардын чөлөөлөх арми ялах замаар баттай явж байна. Ялах явдалд гарсан шийдвэртэй эргэлт үүнд оршиж байна” гэжээ. Хятадын чөлөөлөгч армийн энэ шийдвэрлэгч амжилт нь ялангуяа Япон Хятадын дайны дараахь жилүүдэд онц хурцаар тодорлоо. 1946 оны 11 дүгээр сараас хойш 1947 оны 11 дүгээр сарыг дуусталхи 17 сарын дотор болж өнгөрсөн Хятадын чөлөөлөгч арми ба гоминданы хоорондын хурц тэмцлийн практик нь нэг талаас эв хамт намын стратег зөв бөгөөд зайлшгүй явах, нөгөөтэйгүүр гоминданаас Хятадын ард түмний эсрэг явуулсан харгис бодлого ба түүний зайлшгүй унах нөхцөлүүдийг үзтэл илэрхий болгож өглөө. Гоминданы эсрэг явуулсан иргэний дайны ширүүн тэмцлийн 17 сарын байлдааны дүнд Хятадын ардын чөлөөлөгч армийнхан, байлдааны ба стратег, улс төрийн талаар их амжилт олж, дайсны 1690000 хүнтэй байнгын буюу байнгын бус армиудыг бут цохиж, 640 мянган хүний нь алж, шархдуулаад 1050000 хүнийг олзолжээ. Хятадын ардын чөлөөлөгч армийн амжилт, дэлхийн хоёрдугаар дайны дараахь тайван үе уртсах тутах мулам хурц хэлбэрийг олж өргөжсөөр байна. Хятадын ардын төлөөлөгч арми, 1947 оны гуравдугаар сараас хойш гоминданы харгисын эсрэг зогсолтгүй давшилтыг хийж их амжилтыг олов. Сүүлийн саруудад хятадын ардын төлөөлөгч армийн байлдаанд олсон амжилтыг дурдвал: Ардын чөлөөлөгч арми нь Хэбэй-Шаньдун, Хэнань, Цзянсу мужууд болоод Маньчжурт шийдвэртэй амжилтыг олов. Маньчжуурт ардчилсан нэгдмэл арми, байлдааныг амжилттай үргэлжлүүлж байна. 10, 11 дүгээр сараар Хэбэй мужид болсон ширүүн дайн нь гоминданы талд их хохирол учруулав. Ардчилсан нэгдмэл арсийнхан, 10 дугаар сарын 12-нд төмөр засын стратег чухал холбогдолтой Бэйпин-Ханькоугийн төмөр зам ба Шицячжуан хотыг чөлөөлсний үрээр чөлөөлөгдсөн Шаньси-Чахар ба Шаньси-Хэбэй-Шаньдуны районы хооронд харилцаатай болов. Ардын чөлөөлөх армийн цэрэг, Баодин ба Тайюаны чиглэлээр давшиж өмнөт Шицячжуан хот буюу Юаньши хотыг эзэлжээ. Нанкинаас уламжилсан мэдээнд үзвэл, Ардын чөлөөлөх армийн анги нь Хубэй мужийн Ханькоугийн чиглэлээр шаргуу давшиж Янцзыд хүрээд мөн Цзянсу муж дахь Ардын чөлөөлөх арми нь Сюйчжау хотруу давшсаар байна. Тэгээд НанкинСюйчжаугийн хооронд төмөр замын ажиллагаа хаагдаад, Сюйчжоу хот бэхлэлтэд оржээ. Одоо Маньчжуурын бүх нутгийн 91 процент нь ардчилсан засгийн газарт шилжжээ. 1947 оны 10 дугаар сарын дотор Ардын чөлөөлөгч арми, 106 хот тосгоныг чөлөөлж гоминданы дивизийн штаб 3, суман 69, батальон 3-ыг тус тус устгажээ. Гоминданы цэргийн алдагдал нь 170 мянга болсноос 62 мянга нь алагдсан буюу шархадсан бөгөөд олзлогдогсдын дотор 21 генерал оролцжээ. Гоминданчуудын байлдааны хэрэгслийн


нийт хохирол нь винтов ба гар буу 49000, танк эсэргүүцэх буу 15, хөнгөн пулемёт 3119, хүнд пулемёт 705, автомат пулемёт 1737, минемёт 239 ба 6 миллиметрын их буу 420, бусад янз бүрийн их буу 124, жижиг бууны сум 6010500, их бууны сум 120000, авто машин 3145, галт тэрэгний толгой 13 болжээ. Хятадын Ардын чөлөөлөгч арми, 11, 12 дугаар саруудад бас их амжилт олов. 11 дүгээр сард Хэбэй муж дахь Бэйпин Тяньцзин-Баодингийн хоорондохь гурвалжин нутаг дээр амжилттай байлдаж, Баодингийн чиглэлээр давшиж, уул хотод 6 миль газар хүрч чадсан байна. Баодингийн төлөө тэмцэл бол хойт Хятадын тусгаар тогтнох хувь заяаг шийдвэрлэв гэж үзэж байгаа нь аргагүй юм. Учир нь энэ хотын төмөр зам нь төв ба хойт Хятадыг холбодог юм. Шанхай дахь Ардын чөлөөлөгч арми нь Шанхай мужийн хамгийн том хот Тайюнийг бүслэн байлдаж байна. Шаньдун муж дахь ардын чөлөөлөх армийн хэсэг нь Гаомийн районд Циндао гэдэг чухал портоос баруун хойт зүгт ширүүн дайныг үргэлжлүүлж байна. Хэнань дахь ардын чөлөөлөгч арми нь амжилттай давшсаны үрээр Бэйпин-Ханькоугийн зэрэг төмөр замын дагуу 100 миль газар давшаад, энэ дагуу нилээд тооны хот тосгоныг чөлөөлжээ. Энэ тэмцэлд Гоминданууд 5700-гаас дээш хүнээ алджээ. Хятадын ардчилсан нэгдмэл армийн байлдааны амжилт нь Хятадын үй олны талархал дэмжлэгийг ихэд түшиглэж байгаагаараа гоминданаас хүчирхэг байна. Хятадын сэхээтэн эрдэмтнүүд, өргөн олон тариачид, гоминданы харгислал ба Америкийн империалистын түрэмгийлэх тусламжийг эсэргүүцэн боссоор байна. Шанхай, Бэйпин, Ханчжоу, Куньминагийн их сургуульд 1947 оны 11 дүгээр сарын 10-ныг нийтийн бослого жагсаалаар өнгөрүүлэв. Ингэж нэг талаар члөөлөгч арми давшин байлдаж, гоминданы эзэмшлийн нутаг, хүн ардынг чөлөөлж байхын зэрэгцээгээр нөгөө талаас нутгийн тариачид, ард түмэн, сэхээтнүүд бослого дэгдээн гоминданы эзэмшлийн тайван бус байдалд оруулан, үүгээрээ ардын чөлөөлөгч амийнханд тусалж байна. Хятадын ардын чөлөөлөгч армийн чөлөөлөгдсөн нутагт Хятадын хөгжлийг шийдвэрлэгч Төв Хятадын район буюу Хуанкай ба Янцзы мөрний хоорондох газрууд бараг бүхлээрээ хамаарагдаж байгаа явдал Хятадын ард түмний давшилт хөгжилд чухал холбогдолтой юм. Төв Хятадын нутаг буюу хоёр мөрний хоорондохь нутгаас зөвхөн өмнөт Шаньси мужийн хойт хэсэг ба Яньань хот, хойт Шаньсийн төв Тайюань хот гоминданы эзэмшилд үлджээ. Яньань хотыг тойрсон нутаг нь одоо чөлөөлөгдсөн районы мэдэлд байна. Хөх гол буюу Хуанкайгаас хойшхи нутгууд баргаараа Ардын чөлөөлөгч армийн мэдэлд орсон бөгөөд ганц хүү Суйюань мужийн баруун хойт хэсэг Калган хот, Чахар мужийн баруун хойт хэсэг ба Калган-Тайюань хот орох төмөр замын чиглэл, Калганаас зүүн тийш Бэйпин, Баодин, Тянзин, Тянзинаас Жэхэ ба Мугдэн, Чанчунь хотуудыг холбосон төмөр замууд ба эдгээр хотууд гоминданы мэдэлд байна. Шаньдун мужийн төв Цянань ба түүнээс урагшхи зурвас газар нь гоминданы эзэмшилд байна. Харин эдгээр хотууд ба түүнийг холбосон гол төмөр замыг тойрсон бүх нутаг чөлөөлөгч армийн мэдэлд бүрэн хамаарагдаж байна. Гоминданы нийслэл Нанкин хот ба түүний зүүн этгээдэд орших Шанхайн хойт ба баруун талд Ардын чөлөөлөгч армийнхан, шуурхай давшиж байна. Ардын чөлөөлөгч армийнхан Нинси ба Гантсу мужид оршсоор байгаа ба эдгээр мужийн төв нь гоминданы эзэмшилд байна. Гоминданыхан баруун өмнөт ба өмнөт Хятадад ноёрхож байгаа боловч, ялангуяа баруун өмнөт Хятадын Сик-ан, Сычуань, Гуйжоу,


Юньань зэрэг мужуудад нийт тариачид ба оюутны хөдөлгөөн үргэлжлэн байна. Хятадын Ардын чөлөөлөх армийн довтолгооны шинэ амжилтнууд нь армид орохыг хүсэгчдийн давшилтад санаачлагыг оргилуулав. 1947 оны 10 дугаар сарын 31-ний мэдээгээр үзвэл, дорнод Хятад Ардын чөлөөлөх арми 37 мянган хүн сайн дураар орсан бөгөөд Маньчжуурын ганцхан мужаас 10000 хүн Ардын чөлөөлөх армид шинээр оржээ. Мөн Хэнань мужаас аравхан хоногийн дотор Хятадын чөлөөлөх армид 1400 тариачид, мөн Бахай гэдэг тосгоныг гоминдаын ноёрхлоос чөлөөлсний дараагаар Ардын чөлөөлөх армид орохоор тэрхүү тосгоноос 1700 тариачин саналаа өгчээ. Тэгээд Хятадын Ардын чөлөөлөх армид сайн дураар орохыг ард түмнээс хүсэх явдал арван нэгдүгээр сард бүр шинэ хэлбэрийг олов. 1947 оны 11 дүгээр сарын 12-нд Синьхуагийн агентлагаас мэдээлснийг үзвэл, сүүлийн үед Ардын чөлөөлөгч армид 10 мянган хүн сайн дураар орж ирлээ. Шань-си-Чахарын чөлөөлөгдсөн районоос 38 мянга, дорнод Хэбэйгээс 10 мянган хүн тус тус сайн дураар ардчилсан армид оров гэжээ. Газрын реформ хийсэн ба чөлөөлсөн районы дотор ардчилсан өөрчлөлтүүд хийсэн хийгээд гоминданы эсрэг амжилт олсны үр дүнд зөвхөн нэгэн хушуунд/уезлэл/ 3 хоногийн дотор 3 мянган хүн, армид сайн дураар ирэх болов. Энэ мэтээр нийт хөдөлмөрчдийн дундаас ардчилсан армийн талд цутган орох явдал ерийн үзэгдэл болжээ. Энэ бол Хятадын давшилт ард түмний тэмцлийг толгойлж байгаа эв хамт намын ялагч үндсэн фактор/нөхцөл/-ийн нэг болсон байна. Харин Америкийн империалистүүдийн “тусламжийг” бүхий л талаар шүтэж, түүнийг ихээр авч байгаа гоминданууд Хятадын Ардын чөлөөлөгч армид сүйртэл цохигдсоор байгаа ба нийт хөдөлмөрчдийн өмнө нэр хүндгүй болсоор байна. Энэ бол Хятадын ард түмний ашиг тусын эсрэг бодлогыг биелүүлж байгаа гоминданы харгисуудын сүйрлийн эцэс ойртсоны нэг үндсэн ноцтой нөхцөл болов. Ц.ЛООХУУЗ Хятадын чөлөөлөгдсөн районуудад УМАРТ ШЭНЬСИ, 1 дүгээр сарын 27, /ТАСС/. Синьхуа агентлагийн мэдээлсэн нь Хятадын Хуанхэ мөрний өмнүүр байгаа шинэ тутам чөлөөлөгдсөн районуудад гоминданы захиргааг устгаад, ардчилсан шинэ захиргааг байгуулснаас хойш барааны үнэ нилээд хямдрав. Хэнань мужийн баруун хэсэгт барааны үнэ 20-30 хувиар бага болжээ. Наньянд улаан буудайн үнэ хэд дахин буув. Бэйпин-Ханькоугийн төмөр замын өмнө талаар байгаа хотуудаар хүнсний зүйлийн үнэ нилээд хямдарчээ гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.02.03 №27 /3797/ 3-4-р нүүрт Нанкинд цэргийн зөвлөлгөөн болов ШАНХАЙ, 1 дүгээр сарын 30, /ТАСС/. “Дангунбао” сонины мэдээнд үзвэл, өчигдөр, Чан Кай-ши даргалсан цэргийн маш чухал зөвлөлгөөн Нанкинд болов. Тэр зөвлөлгөөнд, ардын чөлөөлөх армийн цэрэг, Янцзы мөрний өмнөт эрэгт гарах болзошгүй гэсэн тухай асуудлыг онцоор анхаарч хэлэлцэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.02.06 №30 /3800/ 4-р нүүрт Хятадын Ардын Чөлөөлөх армийн штабын албан мэдээ УМАРТ ШЭНЬСИ, 2 дугаар сраын 5. /ТАСС/. Синьхуа агентлаг, Хятадын Ардын Чөлөөлөх армийн ерөнхий штабын мэдээг уламжлахдаа, гоминданы цэргээс нийт 180.000 цэрэг, офицероо 1947 оны 12 дугаар сард алуулах, шархтуулах, олзлуулах зэргээр гарзаджээ. Гоминданы цэргийн 11 бригад, армийн корпусын штаб, мөн дивизийн штаб болон жинхэнэ бус цэргийн 20 хороо бут ниргэгджээ. Гоминданы 120 цэрэг, офицер Ардын Чөлөөлөх армийн талд орж ирэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.02.15 №37 /3807/ 4-р нүүрт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад Явдлын Яамны мэдээлэл 1948 оын нэгдүгээр сарын 22-ны өдөр, Хятадын дал шахам морин цэрэгтэй нэгэн зэвсэгт отряд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг Нохой Долоох Булгийн орчмоор зөрчиж, тус Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт 75 километр хүртэл гүнзгийрэн ороод, Ховд аймгийн Үенч сумын нутгийн ардуудыг довтолсон байна. Хятадын отрядын довтолгоонд 130 гаруй ардын аж ахуйнууд дайрагджээ. Хятадын зэвсэгт отряд нь тус Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр энгийн номхон малчин ардуудыг хоёр хоногийн турш дээрэмдэн тонож, хүчирхийлэн алах явдлыг үйлдэв. Хятадын отрядын цэргүүд нь Үенч сумын хэд хэдэн эрэгтэй эмэгтэй ардуудыг алж шархдуулсны дотор багийн захиргааны орлогч дарга Донховайг алжээ. Хятадын отряд нь Монголын нэгэн хилчнийг барьж аваад, мянгаад тэмээ, морьд ба мөн тавь гаруй ардын аж ахуйтны гэрийн хогшил хөрөнгийг булаан авч, нэгдүгээр сарын 24-ний шөнө Хятадын дэвсгэр нутаг руу эргэж одов. Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр, зэвсэг бүхий нэгэн бүлэг Хятад цэргүүд, бас тус улсын дэвсгэр нутагт 15 километр гүнзгийрэн орж, Зүүн Хаас уулын орчимд манай хилчдийг довтлон, хоёры нь алаад, тэдний тэмээ, зэр зэвсэг, эд юмыг авч, Хятадын нутаг дэвсгэр руу зайлж одов. Хятадын эдгээр зэвсэгт отрядаас манай Бүгд Найрамдах Монгол


Ард Улсын дэвсгэр нутагт ахин дахин дээрэмдэн довтолж байгаа явдалтай холбогдуулан, тус улсын засгийн газар нь Хятадын засгийн газарт эрс эсэргүүцлийг тавьж, Монгол Улсын хилийг зөрчсөн хийгээд мөн тус улсын хилчид ба энгийн номхон ардуудыг зэвсэг хэрэглэн довтолсон гэм буруутай этгээдүүдийг хатуугаар цээрлүүлэн шийтгэх, барьж аваачсан хилчинг даруй суллан тавих, ардуудаас булааж авсан эд хогшил, хөөж аваачсан малыг эргүүлэн өгөхийг Хятадын засгийн газарт шаардсан ба түүнчлэн Хятадын зэвсэгт отрядын довтолгооны улмаас тус улсын Ховд аймгийн Үенч сумын ардуудад учирсан бусад бүх хохирлыг нөхөж төлүүлэхээр Хятадын засгийн газарт шаардах эрхийг өөртөө үлдээжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.02.25 №45 /3815/ 4-р нүүрт Хятадын ардын чөлөөлөгч армийн амжилт ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 10. /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, баруун хойт зүгийн ардын чөлөөлөгч армийн албан мэдээнд, Ичуаниас баруун урагш 3 дугаар сарын 1-нд болсон байлдаанд гоминданыхан 23,252 цэрэг, офицеруудаа алуулах, олзлуулах зэргээр гарзаджээ. Ардын чөлөөлөгч армийн ангиуд, гоминданы өөрчлөгдөн байгуулагдсан 29 дүгээр армийн ба өөрчлөгдан байгуулагдсан 90, 27 дугаар дивизүүдийн штабуудыг 31, 47, 53 ,61 дүгээр бригадын хамт бут цохисноос гадна гоминданы 29 дүгээр армийн командлагч Лю Кан, 90 дүгээр дивизийн командлагч Янь Мин, 27 дугаар дивизийн командлагч Ван Ин-цюнь, 31 дүгээр бригадын дарга Чжоу Тянь-цзи, 47 дугаар бригадын дарга Ли Да нар алагджээ. Бас 29 дүгээр армийн штабын дарга Лю Чженьси, 27 дугаар дивизийн орлогч дарга Ли Цзи-хен, 90 дүгээр дивизийн штабын дарга Вень Се-ден, 61 дүгээр бригадын штабын дарга Чжан Цзи-си нар олзлогджээ. Ардын чөлөөлөгч арми, хүнд минотет 7, хөнгөн миномет 148, хүнд пулемёт 247, хөнгө пулемёт 676, автомат, винтов, карбин, гар буу 54432, бас 1 сая гаруй сум, ачааны машин, их бууны сум зэргийг олзлон авав гэжээ. Хятадын засгийн газрын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов Хятадын гадаад явдлын яам 3 дугаар сарын 10-нд Нанкин дахь Зөвлөлтийн элчин сайдын яаманд өгсөн эсэргүүцлийнхээ бичигт Хятадын эрх баригчдын хөлслөн хэрэглэж байгаа “И-46” гэдэг нисэх онгоцыг Мукденээс Циндао орохоор явах замд нь хойт өргөргийн 38 градус, дорнот уртрагийн 120 градус 20 минут газарт Зөвлөлтийн хоёр нисэх онгоц пулемётаар буудсан мэтээр дурджээ. Нанкин дахь Зөвлөлтийн элчин сайдын яам, 3 дугаар сарын 13-нд Хятадын гадаад явдлын яаманд хариу мэдэгдэхдээ, Хятадын нотод заасан явдлын өргөрөг уртраг тэрчлэн тэр буудуулсан мэтээр дурдсан нисэх онгоц нь үнэн байдалд тохирохгүй байна гэжээ. Мөн хариугийн дотор энэ будлианы үнэн байдал нь 3 дугаар сарын 8-нд үл таних нэг нисэх онгоц Порт-Артур гэдэг далайн баазын хилийг давж ниссэний улмаас Зөвлөлтийн харуулын хоёр онгоц агаарт хөөрч гараад, өөри йн хойноос дагаж буухыг шаардсан тохиог тэр нисэх онгоцонд өгчээ. Ийм шаардлагын тохиог хэд дахин өгсөн боловч тэр үл таних онгоц энэ шаардлагыг дагаагүй тул ийм явдал дээр хэрэглэхээр тогтоосон журмын ёсоор урьдчилан сануулж буудсан байна. Харин тэр нисэх онгоцыг буудсан биш байна гэжээ. Бас тэр хариуд энэ учраас Зөвлөлтийн засгийн газар, Хятадын гадаад явдлын яамны нотод дурдсан эсэргүүцлийг үндэсгүй гэж үзээд, үл хэрэгсэнэ гэжээ./ТАСС/. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.03.17 №63 /3833/ 4-р нүүрт Хятад дахь Америкийнхний ажиллагаа НАНКИН, 3 дугаар сарын 17. /ТАСС/. Гонконгийн “Хуасяныбао” сонин уламжлахдаа, Хятад дахь Америкийн зөвлөхүүд, Хятадын армийн кадруудын бэлтгэл ба цэргийн төв сургуулиудад Америкийн хяналтыг биелүүлэх зэргээр гоминданы зэвсэгт хүчнийг өөрчлөн зохиох программын төлөвлөгөөг зохиов гэжээ. Шанхайгаас ирсэн мэдээг баримтлан, тэр сонин бичихдээ, өмнөт Хятадад Америкийн капитал их нэвтэрч байна. Гаундунь мужийн эрх баригчид, үйлдвэрийн газруудыг байгуулах зөвшөөрдийг Америкийн 200 концернд олгов гэжээ. Шанхайгаас ирсэн өөр нэг мэдээг “Хуасянбао” сонинд нийтэлсний дотор “Гуандунь мужийн засгийн газрын хүсэлт гэх мэтээр аж үйлдвэр, уурхай, төмөр замын тээврийн талаар Америкийн хэсэг мэргэжилтэн, Кантонд ирэв. Тэд Хайнань арлыг хөгжүүлэх асуудлыг судлах зорилгод хэрэглэх мэдээ цуглуулахаар Кантоноос тэр аралд очно” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.03.23 №68 /3838/ 4-р нүүрт Хятадын ардын чөлөөлөх армийн амжилт ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 22, /ТАСС/. Синьхуа агентлаг уламжлахдаа, Циндао-Цзинанийн төмөр замын районд ардын чөлөөлөх армийн цэрэг, 3 дугаар сарын 13 ба 14-нд байлдаад, /Чжанцю, Линьцзын төмөр замын дэргэд ба Циндао-Цзинанийн төмөр замаас урагш байгаа/ Бошань Лайу гэдэг цахилгаан үйлдвэр, нүүрсний том төвийн зэрэг төмөр замын станц 10, хушууны хот 4-ийг эзэлжээ. Үүний урьд энэ районд байлдаж байсан ардын чөлөөлөх армийн цэргүүд хушууны хот 5-ыг эзэлсэн юм. Циндао-


Цзинанийн төмөр замын дагуу дөрвөн өдөр байлдаж, гоминданы 20000 шахам цэргийг алсан буюу шархдуулсан байна гэжээ. ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 22, /ТАСС/. Синьхуа агентлагийн сурвалжлагч нь Хэнань-Шэньси-Хубэйн байлдааны районоос уламжлахдаа, ардын чөлөөлөх армийн цэргүүд Лоян хотын төлөө байлдаж хушууны Яньши, Синьян, Мяньчи гэдэг хотуудыг ба эдгээр районд стратегийн чухал тосгон 10 гаруйг чөлөөлөв. Лоян хотын төлөө байлдаж, гоминданы 3000 цэргийг алсан ба шархдуулсны дээр, 15000 цэрэг, офицерийг олзолсон байна. ХОЙТ ШЭНЬСИ, 3дугаар сарын 22, /ТАСС/. Синьхуа агентлаг, Хэнань Шэньси-Хубэйн районд ардын чөлөөлөх армийн цэрэг байлдаж байгаа тухай өөрийн цэргийн тайлбарлагчийн бичсэн тоймыг уламжлав. Үүнд Лояны төлөө амжилттай байлдаж байх үед ардын чөлөөлөх армийн анги, Сиань Чжээчжоу хотыг холбож байгаа харилцаа холбоог тасалсан учир эдгээр хот заналд шууд тулгаран, Хэнань-Шэнси-Хубэйн чөлөөлөгдсөн районы хэмжээ өрөгжив. Лояны төлөө байлдсан тулалдаан нь гоминданы цэргийн сул байдлыг үзүүлэв. Фронтын баруун хойт хэсэгт байлдаж байгаа гоминданы генерал Бэй Чжан-гуйн армийн бүлэг, хойт ба өмнөт Хятадын хоорондын харилцаа холбоог сэргээж босгохыг эрмэлзэн, /Чжэн чжоугаас урагш/ Добейшань уулын районд байлдаж байсан генерал Хуляний армийн бүлэгтэй нийлэв. Баруун хойт мужид байсан ардын чөлөөлөх армийн ангиуд Ичуаний төлөө байлдаанд Генерал Ху Цзун-нянийн таван бригадыг цохиж устгав. Иймд генерал Бэй Чжан-гуйн армийн бүлгийг Сианий районд байлдаж байгаа цэргийн хүчийг зузаатгахаар баруун хойт зүгт дахин яаралтай явуулав. Ардын чөлөөлөх армийн ангиудаас Дунхайн төмөр замд цохилт өгсний дараа гоминданы командлал, Лояныг аврахын тул Ху Ляний армийн бүлэг бас Шэнь Юань-янийн армийн бүлгийг Чжэнчжоугаас баруун зүгт явуулав. Гэтэл ардын чөлөөлөх арсийн ангиуд, армийн тэр бүлгүүдийн замыг боож, 3 дугаар сарын 13-нд Лоян хотыг эзлэв. Америкийн цэргийн зөвлөх нарын зааврын ёсоор хүчтэй бэхэлсэн Лоян хотыг “Болд хот” гэж гоминданыхан нэрлэсэн байв. Лояны төлөөний байлдаан нь арлын чөлөөлөх армийн моралийн өндөр байдал, байлдааны хүчин чадлыг үзүүлэв гэжээ. Бас Гоминданы 206 дугаар дивизийг, ардын чөлөөлөх армийн ангиудын бут цохисон тухай энэ тоймд бичихдээ автомат буугаар зэвсэглэсэн гоминданы тусгай тагнуулууд, тэр дивизийн зэвсгээ хаясан оюутан голдуу цэргүүдийг буудан алж байсныг тэмдэглэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.03.28 №73 /3843/ 4-р нүүрт Хятадын ардын чөлөөлөх арми Нанкин, Шанхай орчмын районд байлдаж байна ШАНХАЙ, 3 дугаар сарын 22, /ТАСС/. Хэвлэлийн мэдээнд үзвэл, Шанхай ба Нанкины орчмын районд байлдаж эхэлсэн байна. Ардын чөлөөлөх цэргийн отрядууд Янцзын/хөх/ мөрний хойт эрэг дахь гоминданы цэргийн бэхэлсэн газруудыг атаклаж байна. Албаны чанартай мэдээгээр Шанхай хотоос баруун хойш 64 ба 80 километрт байгаа Хаймын, Наньтун, бас Нанкинаас хойш 48 километрт байгаа Лэхэ зэрэг газруудад байлдаан болж байна. Мөн Нанкин ба Шанхайгаас байлдааны газруудад хүчин зузаатгах цэргийг яаравчлан явуулж байна. Тэрчлэн Нанкинаас хойш Аньхуэй, Цзянсу мужуудын хил дээрх Хунцзэ нуурын районд байлдаан болж байна. Аньхуэй мужийн Лимби ба Сисянд байлдаж байна. ШАНХАЙ, 3 дугаар сарын 23, /ТАСС/. “Дуннантжибао” гэдэг сонин уламжлахдаа, Бэйпин-Сунюаний төмөр замын дагуу том давшилт хийж эхэлсэн ардын чөлөөлөх арми, Янкоу хотыг ба Каяганаас Датун орох төмөр замд хэдэн станцыг эзлэв. Одоо Калганаас урагч Гуалин Висяны районд ширүүн тулалдаан болж байна. Ардын чөлөөлөх армийн цэргүүд, Бэйпин Калган хоёоын хооронд төмөр замын шугамд хэдэн гүүрийг эвдсэн учир төмөр замын хөдөлгөөн тасрав гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.03.30 №74 /3844/ 4-р нүүрт Хятадын иргэний дайн Ардын чөлөөлөх армийн цэргүүд, Калганы зүг амжилттай давшиж байна ШАНХАЙ, 3 дугаар сарын 28. /ТАСС/. Хэвлэлийн газраас уламжлахдаа, ардын чөлөөлөх армийн цэргүүд, иргэний дайны бүх фронт дээр давшиж эхлэв. Ардын чөлөөлөх цэргийн том ангиуд, Шэньси мужийн өмнөт хэсэгт нэвтрэн орсон учир Яньань дахь гоминданы гарнизон хэрэг дээрээ таслагдав. Ардын чөлөөлөх цэргүүд, Яньаниас урагш байгаа Лочүань хотыг бүслэсэн цагиргаа хумьсаар байгааг гоминданыхан батлан хүлээж байна. Шаньдун мужид ардын чөлөөлөх арми, Вэйсянд гоминданы цэргийг бүслэв. Тэр хотоос 8 километр газарт байлдаан болж байна. Цзинаний дүүрэгт ба Цзинаниас урагш 50 километр газар байгаа Тайанийн районд хүнд байлдаан үргэлжилж байна. Чахар мужийн өмнөт хэсэгт, ардын чөлөөлөх цэргүүд Сонгань голыг гаталж гараад, Калганыг чиглэн явж байна. Калганаас урагш 64 километр газар байгаа Хуашаойн хотыг эзлэв. Стратегийн холбогдолтой төмөр замын зангилаа Датун бүслэгдэв. Ардын чөлөөлөгдөх цэргүүд, тэр хотын дүүрэг дэх Гучуань гэдэг нүүрсний уурхай ба Яньлин гэдэг цахилгаан станцыг эзлэв гэжээ. Хятадын чөлөөлөгдсөн район


ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 28, /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсан нь гоминданы цэргийн ухрахдаа дээрэмдэж хоосолсон Шаньдун мужийн чөлөөлөгдсөн уудам районы өлсгөлөнд тохиолдсон олон айлд тусламж үзүүлэх хойшлуулашгүй асуудал тулгарав. Ардчилсан засгийн газар, Шаньдун мужийн чөлөөлөгдсөн районд нутгийн мөнгөөр сая хагас долларын хөдөө аж ахуйн зээллэг олгов. /нутгийн 1 доллар нь гоминданы хяналт дахь районы гүйлгээнд байгаа 50 доллартай тэнцэж байна/ Мөн үүний зэрэгцээгээр ардчилсан засгийн газар, гоминданы цэргийн их эвдэж сүйтгэсэн Төв ба Өмнөт Шаньдун тэрчлэн Шаньдуны хойгийн өлсгөлөнд тохиолдсон тариачны хөдөө аж ахуйгаа саргээж босгоход нь зориулж, 550000 пукль тариа олгов. /нэг пукль нь 605 килотой тэнцэнэ/ Үүнээс гадна ардчилсан засгийн газраас тэр районы ардуудад тусламж болгон, 55000 пикуль тариа, буурцаг олгосон байна. Өлсгөлөнтэй тэмцэх арга хэмжээний дотор Шаньдун мужийн чөлөөлөгдсөн бүх районд спиртын зүйлийг үйлдвэрлэхийг хориглов. Зам барилгын маш их программыг боловсруулсан байна. Гоминданы цэрэгт дээрэмдүүлсэн районы ардууд, байлдаанд тохиолдоогүй районоос хүнс авчрах ажлыг зохиож байна. Ардчилсан засгийн газраас төмрийн дархчуудад хөдөө аж ахуйн зэвсэг үйлдвэрлэхэд нь зориулж зээллэг олгов. ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 28, /ТАСС/. Цзинань-Циндаогийн төмөр замын районд Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг давшиж, амжилт олсныг дурдаж, Шаньдуны чөлөөлөгдсөн районы “Цюнчжунжибао” сонин бичихдээ, “Дорнот Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн том ялалтын улмаас Чан Кай-шийн хориглох систем эвдэрч эхлээд, дайсан этгээд таслагдаад байсан бэхлэлттэй хэдэн газраас хөөгдөн гарав. Иймд ардын чөлөөлөх арми, бусад районд байгаа ардын чөлөөлөх армийн ангитай харилцан ажиллаж, хүчтэй давшилтыг тасралтгүй хийх их бололцоотой болов” гэсэн байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.03 №78 /3848/ 4-р нүүрт Гоминданы армийн моралийн ялзрал ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 28. /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсан нь, ардын чөлөөлөх армийн улс төрийн комиссарын орлогч генерал Ло Юн-хуайн хэлсэн нь, одоо Манжид гоминданы 37 дивиз байна. Гоминданы командлалаас, хүчин зузаатгах шинэ цэрэг явуулах ажилд нь бэрхшээл тохиолдож байна. Гоминданыхан, сүүлийн 10 сарын дотор Манжид 300,000 гаруй цэрэг офицер гарзадсан байна. Манжид тасархай байгаа хот, түшиг газруудад гоминданы цэргийн ба энгийн ажилтан 500,000 шахам хүн байгаа боловч тэдний моралийн байдал унасан байна. Ардын чөлөөлөх арми, газрын реформын дараа шинэ байдлыг зохиож эхэлсэн тариачдаар хүч нэмэгдсэн байна. Тариачны улс төрийн ухамсар нь өндөр болсон байна. Тэдний дотроос бага офицер ба иргэний байгууллагуудын ажилтан нар, армийн ба бусад байгууллагын удирдах тушаалд дэвшсэн байна. Ло Юн-хуай хэлэхдээ, зүүн хойт зүгийн ардын чөлөөлөх армийн зорилго нь зөвхөн Манжийг чөлөөлөх биш, тус улсын доторхи ба ялангуяа хойт Хятад дахь ардын чөлөөлөх армийн эрх чөлөөний дайнд туслахад оршино гэв гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.04 №79/3849/ 4-р нүүрт Манж дахь ардын чөлөөлөх армийн 3 сарын давшилтын дүн ХОЙТ ШЭНЬСИ, 3 дугаар сарын 29, /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсан нь, зүүн хойт зүгийн ардын чөлөөлөх армийн штабын мэдээгээр Манжид энэ оны 3 дугаар сарыг хүртэл 3 сар давшисны дүнд гоминданы 105,000 гаруй цэрэг, офицерыг олзолж, 43148-ыг алсан, шархадуулсан байна. Гоминданы шинэ тавдугаар армийн штабыг ба Гоминданы цэргийн 8 дивиз, 6 хороог бүрэн бут цохив. Ардын чөлөөлөх армийн цэргүүд 6 сая 100 мянган хүн амтай 190,000 дөрвөлжин километр нутгийг эзлэв. Гоминданы генерал 17-г олзлон авав. Бас байлдааны хэрэглэл үлэмжхэнийг олзлов гэжээ. ГОМИНДАНЫ ЛАГЕРЬ ДАХЬ ХЭРҮҮЛ Хятадын Үндэстний хурлын хуралдаан нээгдэхэд “Биеэ даасан” гоминданууд ба жижиг намуудын төлөөлөгчид хоорондоо эрх булаацалдан, сүрхий будлиан гарав НАНКИН, 3 дугаар сарын 29, /ТАСС/. Өнөөдөр Нанкинд Хятадын үндэстний хурлын хуралдаан нээгдэв. Дан ганц гоминданы төлөөлөгчид оролцон 11 дүгээр сард явуулсан сонгууль дээр сонгогдсон 2908 төлөөлөгчийн 1639 нь хурал нээхэд байв. Үндсэн хуулийн ёсоор бүх төлөөлөгчийн гуравны хоёр нь цуглавал хүчин төгөлдөр болж, хуралдааны ажлыг эхэлж, шийдвэр гаргах ажилд орох ёстой юм. Гэтэл “сонгогдсон” бүр төлөөлөгчийн тал хувь нь ч цуглавал, хүчин төгөлдөр болж, шийдвэр гаргаж болно гэж хуралдааны өмнөхөн цааз хуулийн Юаниас тайлбарласан байна. Хуралдааны нээлт дээр Чан Кай-ши үг хэлж, “коммунист нарын үймээнийг дарахыг” үндэстний хуралд уриалав. Чан Кай-ши үг хэлсний дараа хурлыг завсарлав. НАНКИН, 3 дугаар сарын 29, /ТАСС/. Өнөөдөр нээгдсэн Хятадын үндэстний хурлын хуралдаан дээр гоминданы ба “сонгуулийн” үед тэдний холбоотон байсан залуу хятад гэдэг ба социалдемократ намуудын хооронд төлөөлөгчдийн суурийн тухай их хэрүүл гарав. Өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан сонгуулийн өмнө гоминданы ба жижиг намуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн ёсоор


үндэстний хурлын бүх 3040 төлөөлөгчөөс 560 нь “сонгуулийн” дүнг харгалзахгүйгээр жижиг намуудын төлөөлөгч байх ёстой байв. Өөрөөр хэлбэл сонгуулийн зарим тойргоос үндэстний хуралд эзлэх сууриуд нөөцлөгдөн, жижиг намууддад өгөгдсөн байв. Гэтэл нөөцлөгдсөн сууриудыг “сонгуулийн” үед өөрсдийн намаас сонгогдоогүй бөгөөд биеэ даагчдын байдлаар сонгуулийн кампанийг явуулж байсан гоминданууд эзэлсэ байна. Тэр гоминдаанууд, эдгээр суурь бол жижиг намуудад зориулагдан нөөцлөгдсөнийг мэдсэн боловч өөрсдийн талын этгээдүүдийн дэмжлэгт итгэж, үндэстний хурлын гишүүн байхыг хүсэж “сонгогдсон” байна. Эцэст нь үндэстний хурлын хуралдааныг нээгдэх үед суурийг хуваахын төлөөний хэрүүл гарав. Жижиг намууд гоминданы олгоно гэж ам алдсан суурийг тоо ёсоор нь авахыг шаардаж, нөгөө “биеэ даагчид” гэдэг гоминданууд тэдгээр суурийг “олонхийн” саналаар олж авсан тул өгөхгүй гэж байна. Социал-демократ нам хэрэв бидний шаардлагыг хангахгүй бол засгийн газраас гарна гэж айлгаж байна. Нөгөө талаар гоминданаас үндэстний хуралд төлөөлөгч болж очигсод нь Гу-Чжень-ган, Чжан Лишэнь нарыг жижиг намын төлөөлөгчдөд суурь өгч, “хууль зөрчив” гэж шүүх таслахаар орсон байна. Ийм байдалд тулгарч, чан Кай-ши хэлэхдээ, гоминданы гишүүд ба жижиг намуудын гишүүдийн хооронд маргалдаан гарсан тул тэр сууриудыг жижиг намуудын төлөөлөгчдөд олгох ёстой гэжээ. Тийм шийдвэр гарсан учир “биеэ даасан” гоминдан нарын эзлэх гэсэн үндэстний хурлын 400 гаруй суурийг жижиг намуудын төлөөлөгчдөд өгөв. Үүний зэрэгцээгээр жижиг намуудын суурийн нийт тоо 560 байсныг 432 хүртэл хорогдуулсан байна. “Биеэ даасан” гоминданы олонхи нь тийм шийдвэрийг шууд эсэргүүцэж, үндэстний хурлын хуралдаанд оролцох эрхийг шаардаж байна. Өчигдөр үндэстний хурлын танхимд тийм 10 төлөөлөгч орж ирээд, хуралд суух зөвшөөрөл өгөхийг хүртэл хоол унд ууж идэхгүй гэж өлсгөлөн зарлав. Өөр нэг төлөөлөгч Чжао Сюи-чжу хэрэв “биеэ даасан” гоминданы шаардлагыг хангаж хуралд суух зөвшөөрөл олгохгүй бол амиа хорлож, үхнэ гэж авс худалдаж аваад, түүнийг үндэстний хурлын танхимд авчрахыг завдав. Цагдаа нар, шөнийн нэг цагт тэр авсыг аваачсанаас гадна цагдаа нар хурлын танхимд өлсгөлөн зарласан нөгөө 10 төлөөлөгчийг өглөөний дөрвөн цагт хөөж гаргаад өөр нэг газар аваачжээ. Санал алдагдсан төлөөлөгчдийн санааг засахын тул эрх баригчдаас хамба лам Пауль Ю-бина, Ху ши нарыг явуулсан байна. Гэвч тэдний хийсэн хэлэлцээ нь ямар ч үр дүнгүй болсон байна. Өнөөдөр өглөөний 11 цагт үндэстний хурлын хуралдаан нээгдэхийн хамт үндэстний хуралд суух суурийг булаагдсан зуу гаруй төлөөлөгч, үндэстний хурлын байшинтай залгаа байгаа байшинд их шуугиантай хурал хийхдээ, манай суурийг хууль бусаар эзэлсэн төлөөлөгчдийг хөөн зайлуулж, “манай эрх ашгийг хамгаалах” гэсэн шаардлага тавив. Тэд, “үндэстний хурал тэнд биш, энд байна” гэж хашгирцгааж байв. Цагдаа нар, үндэстний хурал болж байгаа байшинг бүслээд, үндэстний хурлын хуралдааны нээлтийн ёслолыг зөрчүүлэхгүй гэж нэг ч хүнийг хурлын байшингаас гаргахгүй байв. Хуралдааны хурлыг нээж, ёслол хийсний дараа хамба Пауль Ю-бина, тэр саналыг алдагдсан төлөөлгчид дээр очиж хэлэхдээ, эзгүй арван төлөөлөгчийг “амруулахаар” зочдын буудаллд явуулсан бөгөөд маргалдааныг “хангалттай шийдвэрлэнэ” гэж мэдэгдэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.07 №81/3851/ 4-р нүүрт Япончууд гоминданы армид албан хааж байна ШАНХАЙ, 4 дүгээр сарын 5. /ТАСС/. Синьхуа агентлагийн мэдээнд үзвэл, Манж ба хойт Хятад дахь ардын чөлөөлөх армийн ангиудын олзлон авсан гоминданы цэрэг, офицерүүдийн дотор өдий төдий Япон сургагч, бага дарга нар байв. Ляояи, Аньшанийг ахах байлдаанд олзлогдсон Япон Маеда, Ямада нар мэдүүлэхдээ, бид Японыг бууж өгөхийн өмнө Квантуны армид албан хааж байгаад, дараа нь гоминданы 52 дугаар армийн уулын их бууны дивизионд шилжин бүртгэгдсэн юм гэжээ. Бас гоминданы 52 дугаар армид их буучин, пулемётчний алба хааж байгаа Япончууд олон байна гэж тэд мэдүүлжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.09 №83/3853/ 4-р нүүрт Хятадын засгийн газрын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон нь Зөвлөлтийн цэргийн хоёр нисэх онгоц, Хятадын эрх баригчдын хөлслөн ашиглаж байгаа “С-46” гэдэг маягийн хисэх онгоцыг 3 дугаар сарын 8-нд далайн цэргийн бааз Порт-Артурын районд нисэж явахад нь буудсан мэтээр Хятадын гадаад явдлын яамнаас 3 дугаар сарын 10-нд мэдэгдсэн Хятадын засгийн газрын эсэргүүцлийг Нанкин дахь Зөвлөлтийн элчний газрын 3 дугаар сарын 13-ны өдрийн нотоор хэрэгсэхгүй болгосныг урьд мэдээлсэн билээ. 3 дугаар сарын 18-нд Нанкин дахь Зөвлөлтийн элчний газар, энэ будлианы тухай шинэ нотыг Хятадын гадаад явдлын яамнаас хүлээн авав. Тэр нотод уул нисэх онгоц далайн цэргийн бааз Порт-Артурын хилийг нэвтрээгүй мэтээр нотлохыг оролдсон байна. Тэрчлэн Хятад улс, далайн цэргийн бааз Порт-Артурыг оролцуулан, Манжийн бүх нутгийн талаар бүрэн эрхтэй тул Хятадын нисэх онгоцнууд Манжийн аль ч районд чөлөөтэй нисэх эрхтэй байна гэжээ. 4 дүгээр сарын 3- нд Нанкин дахь Зөвлөлтийн элчний газар, хариу нот явуулав. Түүний дотор дахин тэмдэглэхдээ, Хятадын


гадаад явдлын яамны 3 дугаар сарын 10-ны өдрийн нотод заасан газрууд нь үнэн байдалд тохирохгүй байна. Бас тэр дурдсан онгоц, далайн цэргийн баазын районы хилийг нэвтрээгүй, энэ районы дотор яваагүй гэсэн нь үнэн байдалд тохирохгүй байна. Зөвлөлтийн харуулын хоёр нисэх онгоц тэр яригдаж байгаа нисэх онгоцыг далайн цэргийн баазын районы дотор 17 цаг, 54 минутад хойт өргөргийн 39 градус, 03 минут, дорнот уртрагийн 121 градус, 06 минутын цэг дээр байхад нь олж үзсэн бөгөөд тэр онгоц 17 цаг 58 минутад хойт өргөргийн 38 градус, 51 минут, дорнот уртрагийн 121 градус, 03 минутын цэг дээр тус баазын районы дотор байв. Зөвлөлтийн харуулын нисэх онгоцнууд, энэ дурдсан онгоцыг анх үзсэн газраас хэдэн минут буулгахаар шаардаж, тохио тэмдгийг удаа дараалан өгөөд, эс дагахад нь ийм байдалд хэглэхээр тогтсон журмын ёсоор урьдчилан сануулж буу дугаргасан байна гэжээ. Зөвлөлтийн элчний газрын нотод цааш нь дурдахдаа, тэр онгоцны нисэх тухай мэдээг Зөвлөлтийн командлал аваагүй байсан тул далайн цэргийн баазын хилийн дотор үл таних нисэх онгоц үл таних нисэх онгоц үл таних нисэх онгоц орж ирэхэд нь ийм байдал дээр хэрэглэдэг ердийн арга хэмжээ авсан байна. Зөвлөлтийн харуулын нисэх онгоцнууд далайн цэргийн баазын районы хилийн дотор орж ирсэн нисэх онгоцыг дагуулан буулгахыг шаардсан нь далайн цэргийн базуулдад хэрэглэдэг журамд тохируулан далайн цэргийн бааз Порт-Артурт хэрэглэхээр тогтоосон журамд тохирсон нь мэдээжийн хэрэг. Зөвлөлтийн командлалаас ийм журам тогтоох эрх нь Порт-Артурын тухай 1945 оны 8 дугаар сарын 14-нд Зөвлөлт Улс ба Хятадын байгуулсан хэлэлцээр дээр үндэслэсэн бөгөөд тэр хэлэлцээрийн ёсоор далайн цэргийн бааз Порт-Артурыг батлан хамгаалах явдлыг СССР-ийн засгийн газарт итгэмжилсэн билээ гэжээ. Дээр дурдсаныг баримталж, Хятад дахь СССР-ийн элчний газраас, Хятадын гадаад явдлын яамны нотын дотор тавьсан эсэргүүцлийг үндэсгүй гэж үзэв. Энэ мэтийн хүсэмгүй явдлыг дахин гаргахгүй болгохын тул хойшид Хятадын энгийн нисэх онгоцнууд далайн цэргийн бааз Порт-Артурын нутаг буюу усан дээгүүр нисэх гэж байгаа тухайгаа Порт-Артур дахь Зөвлөлтийн командлалд урьдаас мэдэгдэж байх зааврыг Хятадын зохих эрх баригчдад өгөхийг Зөвлөлтийн элчний газраас Хятадын гадаад явдлын яаманд хүсэж мэдэгдэв. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.11 №85/3855/ 4-р нүүрт Хятад орны байдал Хятадын 450 гаруй сая ард түмэн, Азийн зүүн өмнөт хэсэг 10 сая гаруй хавтгай дөрвөлжин км, газар дээр амьдардаг. Хүн амын 50 хувь нь тариалангийн ажлыг эрхлэнэ. Тариачид, ямар ч техникгүй, газрыг боловсон аргаар бордож чадахгүй, бүдүүлэг ажиллагаатай учир тарианы ургацыг маш багаар авдаг, газрын ихэнх нь газар эзэмшигчдийн гарт байдаг. Тариачдын олонхи нь түрээсэлсэн газар дээр бага зүйлийг таривч, ургацынхаа 60-аас доошгүй хувийг газрын эздэд өгдөг тул хүнд төлөөлснөөс болж үгүйрэн хоосрох нь их байдаг ажээ. Феодалын явцуу харьцаа удаан жилээр ноёрхон, ард түмнийг зовлонгийн туйлд хүргэж байгаагийн зэрэгцээгээр гадаадын хөрөнгөтөн давхар мөлжинө. Түүний дээр олон жилийн дайны хөлд хэлмэгдсэн бүх явдал нь ард олны амьдралыг хэтэрхий доройтуулан, өлсгөлөнгийн туйлд хүрч өлбөрөн үхэх явдал ердийн хэрэг болжээ. Ард түмэн, ямар ч соёлгүй, харанхуй бүдүүлэг сууна. Хот газар нь бүдүүлэг шавар барилга бүхий бохир бөгөөд гуйлинчин хүмүүсийн дуу тасрахгүй ба зөвхөн олс таваар хувцасласан хүмүүс, шалдан нүцгэн хүүхдүүд энд тэндгүй байдаг байна. Ядарсан хүмүүсийн олонхи нь орон сууцгүй, эвдэрхий балгас хэрмийн нөмөрт хорогдоно. Харгис цагдаа нар, тэднийг доромжлоно. Харгис цагдаа нар, тэднийг доромжлоно. Хүнд хөллөсөн тэргэнд суусан баячууд гудамжаар ийш тийшээ зөрөлдөнө. Мужийн ноёд, ард түмнийг дур зоргоороо дарлан, үндэсний дээрэнгүй үзлийг дэлгэрүүлж үндэстний хооронд тэмцлийг гаргана. Эмэгтэй хүмүүсийг мал мэт үздэг учир, зовлонд нэрвэгдсэн хүмүүс ялангуяа эмэгтэйчүүдээс амиа хорлох нь заншил болжээ. Эдийн үнэ туйлдаа хүртэл өндөр болж, мөнгөний ханш унав. Жишээ нь: нэг кило цагаан будаа хэдэн арван мянган янчаан хүрч байна. Харгис засгийн цэрэгт хамгийн ядуу хүмүүс ямар ч хугацаагүй явдаг. Олон жилийн дайнд хоол хувцсаар дутагдалтай явсаар ядралын туйлд хүрч байна. Хятад орны дотор дээр юунаас эхлэн, нэхмэл, торго, хөвөн, тамхины үйлдвэр, мөн уурхайн үйлдвэр, чулуун нүүрс, төмрийн үйлдвэр хөгжсөн боловч тэд нь гадаадын хөрөнгөтөн, дотоодын харгис эздийн гарт байгаа билээ. Хятадын энэ хөрөнгө нь 20 миллиард хүртэл долларын хөрөнгөтэй 3-4 айлын өмч юм. Гоминданы харгис этгээдүүдэд, Хятадын 450 сая ард түмний өлсгөлөн, үхэл, эрх чөлөөг хамаагүйд үзэж, зөвхөн өөрсдийн капиталын хэргийг эрхэм болгон, дайны дараа Америкийн ховдог империалис нарын ичгүүргүй тусламжийг хүлээж, ард түмэн, улс үндэстнийхээ төлөө шудрага ёсны тэмцлийг тавьсан эв хамт нам ба Хятадын ард түмний эрх ашгийн эсрэг ах дүүгээ хядалцуулсан ард иргэний дайны галыг дэгдээв. Гэвч ардын чөлөөлөх армийн баатарлаг тэмцэл, түүний амжилт нь Америкийн эздийн горьдлогыг тасалж, гоминданы харгисуудын үхлийг түргэтгэж байна. Хятадын эв хамт нам нь гоминданы харгисын эсрэг ард түмний тэмцлийн фронтыг хүчтэй зохион байгуулсны ачаар ардын чөлөөлөх арми, өөрийн шилдэг командлагч Чжу Дэ, Пэн Дэ-хуай, Ецзан-ий нарын командаар 1947 оны 2 дугаар хагасаас эхлэн бүх фронтоор амжилттай давшиж Америкийн зэвсгээр


зэвсэглэсэн гоминданы цэргийг сүйртэл нь цохисоор одоо 2 сая 290 мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутагтай, 168 сая илүү хүн амыг чөлөөлөөд цааш нь Хятадын хамгийн том хот Чунцин, Нанкин зэрэг газруудын чиглэлээр амжилттай давшилтаа үргэлжлүүлсээр байна. Хятадын эв хамт нам, чөлөөлөгдсөн районд ардчиллын их ажлуудыг богино хугацааны дотор явуулж чадсаны үр дүнд чөлөөлөгдсөн районы ард түмний дотор түүхэнд үзэгдээгүй их амжилтыг гаргаж чадлаа. Чөлөөлөгдсөн районд улсын засаг захиргааг ардчилсан ёсны үндсэн дээр байгуулж, үйлдвэр, зам, тээвэр, холбоо, харилцаа, банк, уурхай зэрэг үйлдвэрлэлийн чанартай зүйлийг улс нийтийн хөрөнгө болгож байна. Бас газрын реформыг амжилттай явуулсны ачаар 60 сая гаруй тариачдад газрыг олгов. Түүнчлэн ядуу тариачдад орон сууцны байшин 156 мянгыг олгосон байна. Ман өлсгөлөнд тохиолдож байсан хүмүүст 4 сая центнер тариаг олгох зэрэг ард түмний аж амьдралын талаар хүчтэй арга хэмжээг авчээ. Үүний үрээр ядуучуудын тоо эрс цөөрч, эдийн үнэ хямдрав. Чөлөөлөгдсөн районд үйлдвэрүүдийг түргэн сэргээн босгож байна. Гурил, нэхмэлийн үйлдвэр, нүүрс, төсрийн үйлдвэрүүд урьд үзэгдээгүй их бүтээгдэхүүнийг гаргаж байна. Ардын гэгээрлийн ажлыг хөгжүүлж байна. Өнөөдөр чөлөөлөгдсөн районд дээд сургууль 7, дунд сургууль 210, олон мянган бага сургуультай болоод, 5 сая гаруй хүн суралцаж байна. Хятадын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа эв хамт нам, түүний чадамгай удирдагч, Мао Цзе-дун, ардын чөлөөлөх армийн баатарлаг яллалт нь Хятадын ард түмний хайр дэмжлэгээр хүрээлэгдэн, түүний хүч нь өдөр ирэх тутам улам өсөн нэмэгдэж байна. Хятадын үй олон сая ард түмэн, түүний уудам нутагт удаан жилээр үргэлжилсэн феодалын явцуу харьцаа, дарлалын гинжээс үүрд ангижирч, гадаадын түрэмгийлэгчдийг орон нутгаасаа хөөж, дотоодын урвагч нарыг хэрэгтний ширээн дээр суулгаж, өөрийн эрх чөлөөг бататгаж тусгаар тогтнолоо батжуулах нь дамжиггүй. НАЦАГ Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.04.17 №90/3860/ 3-р нүүрт ХЯТАДАД НАНКИН, 5 дугаар сарын 23, /ТАСС/. “Синь миньбао” сонин, Зөвлөлт, Америкийн харилцааны тухай дурдаж, тэргүүнийхээ үгүүлэлд бичихдээ “олон улсын олон асуудал шийдвэрлэгдээгүй байна. Америкийн засгийн газар, өөрийн гадаад бодлогыг хянаж үзэхийг ч хүсэхгүй, тодорхой байдлыг ч анхаарахгүй, харин бүх хариуцлагыг Зөвлөлт Холбоот Улс руу түлхэж байна. Хэний ч үнэмшихгүй нь илэрхий байдал гаргаж байна” гэжээ. Бас “түгээмэл найрамдлын талаарх бодлогын тухай гэвэл СССР-ийн тодорхойлж байгаа баттай учир байдлууд нь зоригийг бадруулагч зүйл мөн. Гэтэл Америкийн Холбоот Улс найрамдлын хэлэлцээ хийх хаалгыг дахин дахин хааж найрамдлыг эрхэмлэгч улс түмний саналыг алдагдуулж байна” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.05.29 №125/3895/ 4-р нүүрт Хятадын шинэ засгийн газрыг эмхлэн байгуулав НАНКИН, 6 дугаар сарын 1. /ТАСС/. Хятадын ерөнхийлөгч Чан Кай-ши, гүйцэтгэх Юань/сайд нарын газар/-ын бүрэлдэхүүнийг албан ёсоор батлав. Тэр засгийн газрын бүрэлдэхүүнд 26 хүн оров. Тэдний дотроос худалдаа, үйлдвэр ба тариалан, ойн хоёр яамны сайдын тушаалд/гоминданыг дагалдсан жижиг хөрөнгөтний нам/ Хятадын залуу намын төлөөлөгч нар оров. Хятадын залуу намын өөр хоёр төлөөлөгч, яамгүй сайдын тушаалыг хүлээв. Шинэ засгийн газрын бүх чухал тушаалд гоминданы гишүүд оров. Гүйцэтгэх Юаний дарга/ерөнхий сайд/-ад Вэн Вэнь-хао томилогдов. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.06.05 №131/3901/ 4-р нүүрт Америкаас Японд тавьж байгаа бодлогыг Хятадын олон нийтээс эсэргүүцэж байна ШАНХАЙ, 6 дугаар сарын 6. /ТАСС/. “Дагунбао” сонины мэдээллээр, Шанхай, Нанкин, Бэйпин, Кантон, Амой хотуудын профессор, зохиогч, экономист, сонины эрхлэгч, үйлдвэрийн эзэн, 282 хүн, нэр хамтарсан мэдэгдлийг нийтэлсний дотор үгүүлсэн нь: “Америкийн Холбоот Улсын тусламж Японы милитаризмыг сэргээх чиглэлтэй нь цаашлах тутам улам ил тод болж байна. Үүний урьд энэ тусламжийг найрамдлын бага хурлын дүрстэй болгох төлөвтэй байв. Гэтэл одоо тэр төлөв нь баллагдав. Америкийн Холбоот Улс, найрамдлын гэрээг дан нэг талын ажиллагаагаар солихыг эрмэлзэн, дур зоргоороо аашилж байна. Урьд Японд эдийн засгийн тусламж үзүүлэх хандлагтай байв. Одоо энэ тусламж нь Японыг дахин зэвсэглэх явдалд шилжээд, дан ганц уэргийн тусламжийн шинжтэй болов. Постдамын тунхагт ба Вашингтон дахь Алс Дорнодын комиссаас Японд тавихаар боловсруулсан үндсэн болдлогын зарчмуудын агуулгад Японы зэвсгийг бүрэн хураах тухай тодорхой шийдвэрүүд бий. Гэтэл одоогийн байдал үүнээс тэс өөр байна. Жишээ нь, Японы Иокосука, Сасево, Куре зэрэг цэргийн том портуудын тоноглолыг буулгах байтугай Америкийн тоноглолоор нэмж тоноглосон байна. Ноднин жил холбоотон гүрнүүдэд өгөх дайны сүйтгэлийн төлбөрт орсон эсминц ба шумбэх 28 онгоцыг далайн контрабандыг сэргийлэх нэрийдлээр


Японд шилжүүлжээ. Японд нууцаар нэвтрэн орж байгаа Солонгосуудтай тэмцэх нэрээр далай дээр аюулгүй байдлыг хамгаалах газар гэдгийг байгуулах зөвшөөрлийг Японд саяхан нэг талын шийдвэрээр олгосон байна. Энэ газрын мэдэлд цэргийн 38 хөлөг онгоц, зэвсэгт 7000 цагдаа байгаа бөгөөд цааш нь хөлөг онгоцны тоог 10,000 хүртэл нэмэгдүүлэх гэж байна. Энэ бол далайн цэргийн яамыг сэргээж байгуулахын бэлтгэл гэж үзэж болно. Япон, сүүлийн үед мина шүүрдэх нэрийдлээр мина шүүрдэх хэрэгсэлтэй хөлөг онгоц 100-г авах шаардлага тавьж байна. Цэргийн нисэх хүчний тухай гэвэл Японы “Камикадзе” эскадрилийн нисэн сөнөөгчид гэдэг нисэгчид, Америкийн Холбоот Улсад сургууль хийж байгаа ба нисэх онгоцны хуучин буудал, агаарын аюулаас хамгаалах бэхлэлт, газар доорх заводуудын ихэнх нь үлдсэнээс гадна Аоморийн захиргааны харьяа газарт нислэгийн 9500 фут урт замтай нисэх онгоцны шинэ буудлыг саяхан байгуулсан байна. Бас “Накадзима” компанийн нисэх онгоцны 45 завод хэвээр үлдсэн байна. Армийн тухай гэвэл цэргийн кадруудын зарим нь одоо цагдаагийн газар зарим колоничдын хэвээр үлдсэн отрядуудад ба цэргийн байгууллагад алба хааж байна. Зарим мэдээгээр одоо Японы цагдаагийн албанд 300,000 хүн байна. Үүний урьд таван цагдаа нэг винтовтой байсан бол одоо цагдаа бүр винтовтой болсон байна. Ерөнхий сайд Асида тус оронд ямар нэг онц явдал гарахаас сэргийлэх арга хэмжээ авах нэрийдлээр зориуд сургуулилсан цэрэг байгуулах шийдвэрийг сая гаргав. Цагдаагийн шинэ байгуулагдсан шинэ дээд сургууль нь үнэн хэрэг дээрээ цэргийн академи байна. Ноднин жилийн эцсээр колончдын отрядуудад 124,000 хүн байжээ. Фашист байгууллагууд ил оршиж байна. Японы цагдан сэргийлэх газрын мэдээгээр тус орны дотор ийм байгууллага 1260 байна. Сайн зохион байгуулалттай, нууц засгийн газар Японд байгааг эзэмших цэргийн штаб аль хэдийн хүлээсэн билээ. Тохиромжтой цаг тохиолдохын хамт тэр засгийн газар одоогийн засгийн газрыг халж, фашист засгийг бүрэн тогтоох болно. Америкийн монопольт капитал бол капитал оруулах, бараа борлуулах аятайхан зах зээл газар гэж Японыг үзэж байна. Иймд Японыг эдийн засгийн талаар сэргээж босгох явдалд элдэв тусламж үзүүлж байна. Японы аж үйлдвэрийн одоогийн хэмжээ 1935 оны хэмжээнээс нилээд давуу байна. Японы эдийн засгийг сэргээн босгож байгаа нь цэргийн аж үйлдвэрийг сэргээн босгох ба цэргийн хүч чадлыг далд бололцоог хөгжүүлэх, өөрөөр хэлбэл Америкийн Холбоот улсаас Японтой хамтран дайныг бэлтгэх зорилготой байна...” гэжээ. Энэ мэдэгдлийг гаргагчид, Хятадын харьяат нарыг хавчин хяхаж байгаагийн олон баримтыг гаргасан байна. Тэр мэдэгдэлд үгүүлсэн нь: “хятад, солонгос хүмүүсийг “гуравдугаар улсын иргэн” гэж доромжлон үзэхийн тул ингэж байгаа нь илэрхий байна. Постдамын тунхагт заасан ёсоор түрэмгий дайны хамгийн их хариуцлагыг хүлээвэл зохих Японы хуандийг шийтгээгүй байна. Тэр ч байтугай цэргийн гол гэмт хэрэгтнүүдийг одоо хүртэл хатуу шийтгээгүй байна. Ингэж ивээл үзүүлсний улмаас Японы фашизмын танхайрах нь өдрөөс өдөрт их болж байна. Японы милитаризм сэргэж босвол Алс Дорно зүгт, ялангуяа Хятадад онц их аюул заналтай юм. Тэгээд ч бид, Америкийн Холбоот Улсын засгийн газраас Японд тавьж байгаа монопольт хяналтыг шийдвэртэй эсэргүүцэж байна. Иймд Америкийн засгийн газраас хувийн эрх ашгийг бодож, Потсдамын тунхгийг зөрчиж байгаа алдаатай бодлогыг орхиулахын тул Японыг сэтгээн босгохыг эсэргүүцэгч Америкийн ард түмний зэрэг бусад улс түмний хамт хүчтэй хөдөлгөөнийг дэлгэрүүлэн, нягтран нэгдэхийг манай ард түмэн уриална” гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.06.13 №138/3908/ 4-р нүүрт Хятадын бүрэн эрхийг зөрчиж байгаа тухай “Дагунбао” сонины мэдээ ШАНХАЙ, 6 дугаар сарын 15. /ТАСС/. “Дагунбао” сонин уламжлахдаа, хариуцлагатан нарын мэдэгдлийг үзвэл, Хятадын засгийн газар Хятадын дотоодын усан замаар гадаадын хөлөг онгоц явуулахыг зөвшөөрчээ. Хятадын дотоодын усан замаар гадаадын хөлөг онгоц явуулах болсон нь Америкаас Хятадад “тусламж” үзүүлэх явдлын нөхцөл болгосон шаардлагын нэг нь юм гэсэн мэдээ байна. Америкийн хөлөг онгоцнуудыг шууд Нанкин, Ханьхоуд орохыг зөвшөөрөх гэнэ. Тэр сонин бичихдээ, Хятадын дотоодын усан замаар гадаадын хөлөг онгоц явуулахыг татгалзсан Хятадын хөлөг онгоцны эзэд ба Хятадын засгийн газартай сүүлийн 6 сарын турш энэ асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч энэ тухай юу ч дурдахгүй байхыг Хятадын засгийн газраас Хятадын хөлөг онгоцны кампанид тушаасан байна. Бас Америкийн Холбоот Улсад олгосон эрхийн адил эрхийг олгуулахаар Англиас шаардах вэ гэж айх явдал байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.06.20 №144/3914/ 4-р нүүрт Америкийг эсэргүүцсэн Хятадын хөдөлгөөн Бээжингийн профессоруудын тавьсан эсэргүүцэл, Хятадын хөлөг онгоцны холбооны төлөөлөгчдийн мэдэгдэл НАНКИН, 6 дугаар сарын 21. /ТАСС/. “Нанкинженьбао” сонин, Бээжингээс уламжлахдаа, Америкаас Японд тавьж байгаа бодлогыг эсэргүүцэн буруушаасан хөдөлгөөн, Бээжингийн их сургуульд улам идэвхтэй болж байна. Яньцзин ба Цзинхуагийн их сургуулийн 100 гаруй профессор, Америкийн Холбоот


Улсаас Японд явуулж байгаа бодлого ба Хятад дахь Америкийн элчин Стюартаас Хятадыг эсэргүүцсэн мэдэгдлийг буруушаасан мэдэгдэл гаргаж, 6 дугаар сарын 19-нд нийтлэв гэжээ. ШАНХАЙ, 6 дугаар сарын 21, /ТАСС/. “Дагунбао” сонин уламжлахдаа, Хятадын хөлөг онгоцны холбооны хариуцлагатай удирдагч нь “тусламжийн” материалыг тээвэрлэж, Янцзы мөрнөөр явах эрхийг Америкийн хөлөг онгоцуудад олгох тухай засгийн газрын шийдвэрийг эрс буруушаасанд мэдэгдлийг өчигдөр нийтлэв. Тэр мэдэгдэлд Америкийн засгийн газар, Америкаас “тусламж” үзүүлэхийн урьдчилсан нөхцөл болгож Хятадын дотоод усан замаар явах эрхийг Америкийн хөлөг онгоцуудад олгохыг шаардах ёсгүйг онцлон тэмдэглэв гэжээ. Америкийн эсрэг хөдөлгөөн Хятадад болов ШАНХАЙ, 6 дугаар сарын 23, /ТАСС/. “Дагунбао” сонины мэдээнд үзвэл, Америкаас Японд явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн, оюутан нарын зохион байгуулсан жагсаалын дараа, Куньминд 30 гаруй оюутныг баривчилсан учир олон сургуулийн газраас үүнийг эсэргүүцэн гурван өдөр ажил хийсэнгүй гэнэ. Хятад дахь цагаан будааны дажин ба тариачдын хөдөлгөөн ШАНХАЙ, 6 дугаар сарын 22, /ТАСС/. “Дагунбао” сонин, цагаан будааны үнэ нэмэгдсэний улмаас Шаоцзятуд цагаан будааны дажин болсон тухай мэдээг нийтлэв. Энэ райойны Тяньхэпу хотын ардууд, худалдаачин нарыг цагаан будаагаа олны шаардсан үнээр худалдах болгуулав. Цагаан будааны дажин болсон тухай мэдээлэхийн зэрэгцээгээр тариачдын хөдөлгөөн болж байгааг мэдээлж байна. “Дагунбао” сонин, Цзянсу мужаас авсан мэдээндээ бичихдээ, 6 дугаар сарын 14-нд Тунган тосгоны 3000 тариачин түрээсний мөнгө хураар явдлыг эсэргүүцэв. Тариачид нь помещикуудын товчооны байр ба тэдний байшингуудыг дайрав. Үүнд зөвлөх Чжу Гуэй-сянь шүүгч Чэн Чжу-хуа хоёрыг зодож шархдуулсан байна. “Өөрийн хамгаалалтын корпус” гэдгийг гүүрэн дээр орчуулж, үймээн дэгдээгчдийг дарахаар гал нээсэн боловч тэр нь амжилт олсонгүй. Тариачид тэр хамгаалалтынхны зэвсгийг хурааж авсан байна гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.06.27 №150/3920/ 4-р нүүрт Өмнөт Хятад дахь Америк нарын ажиллагаа НАНКИН, 6 дугаар сарын 29. /ТАСС/. Гонконгийн “Хуаяснбао” сонин, Синьхуа агентагийн мэдээг нийтэлсний дотор үгүүлсэн нь: Хятадын техникийн төлөөлөгч нарын дарга Пей изу-нийг Америкийн Холбоот Улсаас дахин очихоор явахын хамт Шанхайн хэвлэлээс Пей изу-н ба одоогийн үндэсний батлан хамгаалах яамны сайд Хо Ин-цин нар үүний урьд Америкийн Холбоот Улсад юу хийж байсан тухайг тодорхой мэдээлэв. Энэ хүмүүс Америкад байхдаа, Янцзы мөрнөөс урагшхи районуудыг Формозатай адилаар Америкийн капиталын нөлөөний монопольт хүрээ болгох тухай асуудлын талаар Америкийн Холбоот Улсын төрийн департаменттэй хэлэлцээ хийж байсан мэдээ байна. Америкийн Холбоот Улсын янз бүрийн том банкиуд гоминданыг хяналтад байгаа районуудын тугалга, вольфрам, сурьмааг ашиглаж байгаа компаниудыг нэгтгэхийг тул том корпорац/холбоо/ байгуулах ба Формоз дахь корпорац, тэрчлэн өмнөд Хятад дахь тээврийн компаниудыг хөгжүүлэхийг зорьж байна. Энэ бүгд нь нийлээд, өмнөд Хятад дахь Америкийн Холбоот Улсын монополиудын эдийн засгийн бүтэн систем болно. Ийм монопольт корпорац бол Хятадын компаниудаас өөрсдийн оруулсан хувийн хагасыг ч эзэмших бололцоо өгөхгүй, харин ямар нэг төлөвөөр ашиг олох бололцоог гоминданы толгойлогч нарт олгоно. Америкийн Холбоот улс, Формоз, Хайнань, Сватоу арлууд, Амой, Шанхай, Ханькоу хотууд болох Америкийн цэргийн хөлөг онгоц зэрэг бүх хөлөг онгоц чөлөөтэй орох цэргийн ба далай, агаарын онгоцны баазууд зэрэг аж амьдралын чухал газруудыг өөртөө хангаж авсан юм гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.07.06 №156/3926/ 4-р нүүрт Гоминданы засгийн газраас цэргийн арга хэмжээ авав ШАНХАЙ, 6 дугаар сарын 30, /ТАСС/. Учрыг сайн мэдэх газрын мэдээнд үзвэл, Хятадын төв засгийн газар, 7 дугаар сраын 1-нээс эхлэн, дундад хятадыг цэргийн байдалтай болгохоор шийдвэрлэв. Үүнд ЯНзцы мөрний хөндий ба Шанхай хот багтана. Улс төр, эдийн засаг, соёлын бүх албан газрыг цэргийн удирдлагад оруулах гэж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.07.07 №157/3927/ 4-р нүүрт Америк, Хятадын харилцааны тухай ВАШИНГТОН, 7 дугаар сарын 4, /ТАСС/. Хятад дахь Америкийн элчин Стюарт, Хятадын гадаад явдлын яамны сайд Ван Ши-цзе нар Хятадын засгийн газрын хяналтад байгаа районд 275 сая долларын “тусламж” олгохоор төсөвлөсөн хуулийн ёсоор эдийн засгийн “тусламжийн” тухай хэлэлцээрийг Нанкинд 7 дугаар сарын 3-нд байгуулав гэж Америкийн Холбоот Улсын төрийн департаментээс нийтлэв. Бас энэ хэлэлцээрийг байгуулах үед Америкийн Холбоот Улс ба Хятадын засгийн газрын хооронд солилцсон нотыг төрийн департаментээс нийтлэв. Энэ хэлэлцээрт Америкийн эзэмшилд байгаа буюу түүний


хяналтад байгаа баруун Герман ба чөлөөт Триест нутгийн районуудтай худалдаа хийх явдлыг Хятадаас муучлан үзэж болохгүй гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.07.09 №159/3929/ 4-р нүүрт Энэтхэг-Хятад дахь байлдаан Вьетнамын мэдээлэх албаны мэдээ ШАНХАЙ, 7 дугаар сарын 17, /ТАСС/. Вьетнамын мэдээлэх албаны мэдээнд үзвэл, Вьетнамын ард түмнээс 1945 оны сүүлчээс 1948 оны 7 дугаар сарын 19 хүртэл явуулсан ардын чөлөөлөх тэмцэл эхлэхээс аваад генерал Леклеркийн зэрэг Францын гегералууд болон хоёр адмиралын цэргүүд бут цохигджээ. Үүнд Францын зэвсэгт хүчин, 53,300 хүнээ алуулаад 45,000 хүнээ шархдуулж их хохирлыг үзжээ. Вьетнамын зэвсэгт хүчний 85 хувь нь дайснаас олзолсон зэвсгээр одоо зэвсэглэжээ. Вьетнамын эсэргүүцлийн мянга дахь өдөр нь болсон 1948 оны 7 дугаар сарын 19-нд үндэсний батлан хамгаалах яамны сайд Та Куандун үг хэлэхдээ: “зарим нэг засгийн үйлдвэрлэл, ялангуяа газрын мина, гар бөмбөг хийх явдал байлдаан, тулалдаан, гол хотуудын заагаас гадагш гарсан хойно улам хүчтэйгээр нэмэгдэв. Манайд байгаа дэндүү шинэ цагийн бус машинаар бид, шинэ цагийн зэвсгийг ихээр гаргаж чадаж байна” гэв. Зэвсгийн үйлдвэрийг их болгохын төлөө кампани явуулахын хамт Бүгд Найрамдах Вьетнам улсын хот, тосгон бүхэнд цэргийн сургуулийг өргөн явуулж байна. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.07.24 №171/3941/ 4-р нүүрт “Алс дорнодын эвслийг” байгуулах төлөвлөгөөний тухай ШАНХАЙ, 9 дүгээр сарын 21, “Шаньбао” сонины мэдээнд үзвэл, саяхан Японд очоод ирсэн генерал Чжан Цзюнь, Нанкинд хэвлэлийн төлөөлөгчдөд хэлэхдээ, зүүн өмнөд Азийн орнуудаар явах санаатай байна гэжээ. Саяхан Нанкины сонинуудаас мэдээлэхдээ, Чжан Цзюний бие зүүн өмнөд Азийн орнуудаар явах гэж байгаа нь Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэхтхэг-Хятад, Бирм, Филиппины бүрэлдэхүүнтэй “Алс дорнодын эвслийг” байгуулах хэрэгтэй холбоотой бололтой гэжээ. ШАНХАЙ, 9 дүгээр сарын 21, “Мэйживаньбао” сонины бичсэн нь: Чжан Цзюнь “үндсэндээ” Макартур болон Японы удирдагчидтай “Азид хамтын аюулгүй байдлыг тогтоох төлөвлөгөөний тухай, өөрөөр хэлбэл “алс дорнодын эвслийг” байгуулах тухай харилцан ойлголцов гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.09.29 №228/3998/ 4-р нүүрт Хятадын Ардын Чөлөөлөх армийн ерөнхий штабын мэдээ УМАРТ ШЭНЬСИ, 9 дүгээр сарын 27, /ТАСС/. Синьхуа агентлагийн уламжилсаныг үзвэл Хятадын Ардын Чөлөөлөх армийн ерөнхий штабаас нийтэлсэн албан мэдээнд хэлэхдээ, гоминданы арми, 8 дугаар сарын дотор 45000 гаруй хүнээ гарздав. Үүнээс 21,730 хүнийг олзлон авч, 15,050 хүнийг шархдуулсаны дээр бослого гарсан дараа Ардын Чөлөөлөх армийн талд орж ирсэн хүн 9,050 болов. Энэ үесээр гоминданы генерал 7-г олзлон авсан бөгөөд түүний дотор гоминданы өөрчлөн байгуулсан 36 дугаар дивизийн штабын дарга Чжан Сянь байна. Энэ дивизийн даргын орлогч дэслэгч генерал Чжу ся дайнд алагдав. Энэ үед өөрчлөн байгуулсан 36 дугаар дивизийн штаб, тус дивизийн 165 дугаар бригадын штаб дөрвөн бүтэн хороо, гурван бүтэн батальоныг устгав. Гоминданы байнга бус цэргийн гарз нь нэг бүхэл хороо, 8 бүхэл батальон болж байна. Ардын чөлөөлөх цэргийн олзлон авсан зүйл нь 200 гаруй их буу, 1,800 пулемёт, гар пулемёт буунууд, 16,000 гаруй винтов, карбин, гар буунууд, мөн их бууны сум 3,359, гар бөмбөг 6,786, жижиг сум нэг сая гаруй, авто машин 3, галт онгоц 3 болов гэжээ. Эх сурвалж: “Үнэн” сонин, 1948.10.05 №233/4003/ 4-р нүүрт Хятад дахь байлдаан НАНКИН, 10 дугаар сарын 17, /ТАСС/. “Дагүнбао” сонин уламжлахдаа, гоминданы батлан хамгаалах яамны сайд Хо Инцин, гоминданы цэрэг, Цзиньчжоу хотыг орхив гэж засгийн газрын хуралд 10 дугаар сарын 16-нд хэлэв гэжээ. Хойт Шэньси, 10 дугаар сарын 16/ТАСС/, Синьхуа агентлаг уламжлахдаа, зүүн хойт зүгийн ардын чөлөөлөх армийн цэрэг, 10 дугаар сарын 15-нд Бэйпин, Мукдений хоорондын төмөр зам дээрх стратегийн чухал хот, гоминданы цэргийг хагадаг том бааз Цзиньчжоуг эзлэв. Цзиньчжоу хотын төлөө байлдахад гоминданы 100000 хүн шархдаж, алагдах, олзлогдох зэргээр хорогдов. 30 цаг давшаад, тэр хотыг эзлэв. Энэ байлдаанд “зүүн хойт зүгийн дээрэмчдийг дарах командлал” гэдгийн Цзиньчжоу дахь хээрийн штаб, Хэбэй-Жэхэ-Ляонины хилийн районы ангийн штаб, гурван дивизийн бүрэлдэхүүнтэй 93 дугаар арми, гурван дивизийн бүрэлдэхүүнтэй 93 дугаар арми, гурван дивизийн бүрэлдэхүүнтэй 8 дугаар шинэ арми , 60 дугаар армийн 184 дүгээр дивиз, 49 дүгээр армийн 79 дүгээр дивизийн зэрэг гоминданы цэргийн штаб, нэгтгэл ангиуд бут цохигдов. Гоминданы армийн артиллерийн 12 ба 16 дугаар хороо, хуягт


Click to View FlipBook Version