The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №38

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:29:58

Монгол судлалын чуулган №38

Монгол судлалын чуулган №38

1МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Нийгэм Хүмүүнлэгийн ухааны сургуульМонгол Судлалын ХүрээлэнМонгол хэлний тэнхимУтга зохиолын тэнхимISSN 2412-9992МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАНVol. 20, No. 38Эрхэлсэн: Т.Мөнхнаран Ерөнхий редактор: С.Хөвсгөл, профессор, МУБИС, НХУСГишүүд Ж.Батбаатар, профессор, МУБИС, Захирал Ц.Өнөрбаян, профессор, МУБИС, НХУСС.Энхбаяр, профессор, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхимШ.Баттөгс, МУБИС, НХУС, Монгол хэлний тэнхимС.Амартүвшин, МУБИС, НХУС, Сэтгүүлзүйн тэнхимТ.Мөнхнаран, МУБИС, НХУС, Утга зохиолын тэнхим Г.Нандинбилиг, МУИС. ШУС. Утга зохиол, урлаг судлалын тэнхимГ.Билгүүдэй, ШУА, Хэл зохиолын хүрээлэнЛ.Халхарова, ОХУ, Буриадын Их Сургууль Ш.Цогт, БНХАУ, Төвийн Үндэсний Их СургуульУлаанбаатар 2025


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.382MONGOLIAN STATE UNIVERSITY OF EDUCATIONSCHOOL OF SOCIAL AND HUMANITY SCIENCESISSN 2412-9992FORUM OF MONGOLIAN STUDIESVol. 20, No. 38Editor-in-Chief:Dr. Khuvsgul Sambuu, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of EducationEditors:Dr. Batbaatar Jamiyansuren, Mongolian National University of EducationDr. Unurbayan Tsedev, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of EducationDr. Enkhbayar Sorogdog, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of Education Dr. Battugs Shagdarsuren, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of EducationDr. Amartuvshin Sukhee, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of Education Dr. Munkhnaran Tuvshinjargal, School of the Humanities and Social Sciences, Mongolian National University of EducationDr. Nandinbilig Ganbaatar, School of Arts and Sciences, National University of MongoliaDr. Bilguudei Gaadamba, Institute of Language and Literature, Mongolian Academy of ScincesDr. Larisa Khalkharova, Buryat State University Dr. Tsogt, Central University for Nationalities in BeijingUlaanbaatar 2025


3МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ГАРЧИГӨГҮҮЛЭЛХЭЛ ШИНЖЛЭЛОюунбулаг, Цог-Очир А. Хэл ба танин мэдэхүйн холбоо хамаарлын асуудал 5Янжинлхам Ж., Оюун Ц. Ярианы найруулгын аялга, дуудах зүй 13Цогзолмаа Г. Монгол, хятад хэлний давтах ёсыг зэрэгцүүлэн үзэх нь 28Батбямба Т. Сурах бичгийн үгийн сан, хэл зүйн хувиллын тоон шинжилгээ 36И Сын Нь. Монгол хэлний \"Нааш\", \"Цааш\" хэмээх үгийн утга зүйн бүтэц 42УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ.Хөвсгөл С. “Саран хөхөөний намтар”-ыг ЕБС-д заах онцлог. 69Галбаяр Г. Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэг. 74Батсуурь Г. Зүйр цэцэн үг бичгийн зохиолын холбоо. 82Соёлмаа Ч. Зүүд бол ёгтлолын нэг хэлбэр мөн. 103Яньдий П. В.Инжиннашийн \"Их Юань улсын мандсан төрийн хөх судар\" роман дахь эмэгтэйчүүдийн дүр. 111Ли Чан Чанг. Юань улсын Монгол хаадын хятад хэлээр бичсэн шүлэг дууллыг өгүүлэх нь Энхтуяа Д., Баттөр Ш. Монголын орчин үеийн жүжгийн зохиолын зөрчил ба үзэл санаа. Болормаа Л., Оюунгэрэл Д. Монгол уран зохиол дахь \"Чөдөр\"-ийн өгүүлэмж, утга соёл, дүрслэл.121Сарантуяа. Уран зохиол дахь соёлын биет бус өвийн хам бичвэрийн асуудалд.Бүжинлхам Б. Б.Баярсайханы өгүүллэгүүдийн дүр дүрслэл, өгүүлэмжийн онцлогт хийсэн судалгаа Нацагдорж Ч. Л.Дашнямын хүүрнэл зохиолын хэл найруулгын тухайд. 139Тогтомж Б. Өвөр Монголын нэрт яуу найрагч Артайн уран бүтээл дэх эх нутгийн уянга. Соргог. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн уран сайхны нэвтрүүлгийн өнөөгийн байдал, хөтөлбөр төлөвлөлтөд эзлэх байр суурьУргамал. Монголын аман бичгийн уран зохиол дахь байгаль экологийн сэдвийн уламжлалШҮҮМЖ, ТЭМДЭГЛЭЛБатсуурь Г. С.Энхбаярын яруу найргийг үзэх үзэл


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.384CONTENTARTICLESLINGVISTICSWuyunbaolige, Tsog-Ochir A. Issues in the Relationship Between Language and Cognition 5Yanjinlkham J., Oyun Ts. Speech composition accent and pronunciation 13 Tsogzolmaa G. A comparative study of reduplication in Mongolian and Chinese 22Batbyamba T. Quantitative analysis on textbook lexicon and grammatical transcriptionLee Seungeun. The Semantic Structure of the Mongolian Words “Naash” and “Tsaash” 36LITERATUREKhuvsgul S. On the Teaching Play \"The Biography of Moon Cuckoo\" in the High School 69Galbayar G. A Shape Poem in Mongolian Literature 74Batsuuri G. The relationship between proverbs and literary writing 82Soyolmaa Ch. Dreams are form of allegory 91Yandii P. The role of women in V. Injannash's novel \"The Blue scripture\" 103Li Qian Qiang. Towards the poems versed by Mongol Kings in the period of the Great Yuan Empire 111Enkhtuya D., Battur Sh. Conflicts and ideologies in modern mongolian drama 121Bolormaa L., Oyungerel D. In Mongolian literature sentence, meaning, culture and imagery of \"Chodor\" 129Sha Ren Tu Ya. Several issues in the context of intangible cultural heritage in literature 139Bujinlkham B. A Study on the Character Representation and Narrative Features in the Short Stories of B. Bayarsaikhan.Natsagdorj Ch. A study of the language and style in L. Dashnyam’s prose fiction.Taogetaomuji. The melody of the homeland in the works of renowned inner mongolian poet Artai.Suriga. The Current State of Artistic Broadcasting on the Mongolian National Public Radio and Its Position in Program PlanningUrgamal. Tradition of natural and ecological title in mongolian ancient literatureCRITICSBatsuuri G.


5МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ХЭЛ ШИНЖЛЭЛ2025/1 Дэвтэр 1-5ХЭЛ БА ТАНИН МЭДЭХҮЙН ХОЛБОО ХАМААРЛЫН АСУУДАЛДОюунбулаг*МУБИС, НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголАвирмэдийн Цог-Очир**МУБИС, НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн зөвлөх профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэхүү өгүүлэлд хэл, хэлний мөн чанарыг танин мэдэхүйн хэл шинжлэлийн сүүлийн үеийн судалгаанд хэрхэн тодорхойлж буйг; танин мэдэх үйл гэдгийг хэрхэн тодорхойлж буй асуудлыг; танин мэдэх үйлд хэлний гүйцэтгэж буй үүргийн талыг авч үзэв. Хэл нь систем болохын хувьд танин мэдэх үйл ажиллагааны бүтцийг тусгаж, төлөөлж, илэрхийлэх үүрэгтэй, иймээс танин мэдэх үйлийг идэвхжүүлж, хамтын мэдлэг, туршлага бүрэлдэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Мэдлэгийн сүлжээ, соёлын хамт бүрэлдэхэд хэлний үүрэг оролцоо цаглашгүй их юм. Танин мэдэх үйл явц гэдгийг голлох үйл үгээр төлөөлүүлж, тоймлон авч үзээд, танин мэдэх үйл ба хэлний холбоо хамаарлын онцлог шинжид үндэслэн, аливаа концепт бүрэлдэх явцыг “мөнгө” хэмээх концептын жишээгээр тайлбарлав. Мөн үйл явдлын бүтцийг төсөөлөх, утгын бүрэлдүүлбэрийг хэлний дохио тэмдгээр хураангуйлж томьёолох аргыг танин мэдэх үйлийн тодорхой илрэл хэмээн үзэж, үгийн сангийн бие даасан нэгжүүдийн утга зүйн бүтцийг задлан шинжилж, танин мэдэхүйн үндсийг тодруулж болно гэдгийг зарим үйл үгийн утгын бүтцийн загвараар харуулав. Хүний ойлголтын тогтолцоо туршлагаар бий болдог. Иймээс дүр бүдүүвчийн цогц үзэл бүрэлдэх үйл явц нь гагцхүү бодит ертөнцтэй харилцан үйлчилсэн туршлагын үр дүн буй болсон гэдгийг хэлний баримтаар тайлбарлав.Түлхүүр үг:Хэл, соёл, танин мэдэхүйн хэл шинжлэл, танин мэдэх үйл, концепт, ертөнцийн хэлний зураг, үгийн сангийн бие даасан нэгж, утга зүйн бүтэц.* [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.386УдиртгалХүн ертөнцийн юмс үзэгдэлтэй харьцаж байж олж авсан мэдлэг, туршлагынхаа үр дүнг хэлээр тэмдэглэж, хэлээр солилцож, хэлээр өвлүүлдэг тул хувь хүний эзэмшсэн мэдлэг туршлага гагцхүү хэлний ачаар хамтын мэдлэг, хамтын туршлага болж хувирдаг. Үүнд ертөнцийг танин мэдэхэд хэлний гүйцэтгэж буй үүрэг оролцооны нэгэн чухал тал оршиж байна. Орчин үеийн хэл шинжлэлд хэлийг судлахдаа хүний мөн чанараас салгаж үзэлгүй, хүний ухамсар сэтгэхүй, оршин амьдарч буй орчин хүрээлэл, ахуй, ёс заншил, нийгмийн байгуулал, соёл иргэншил зэрэгтэй холбон, хүнийг төвд нь тавьж, хүн төвт үзлийн үүднээс хандах болжээ. Бас хэлийг судлахдаа олон шинжлэх ухааны уулзварт, аль болох олон талаас нь харгуулан үзэх хандлагатай болж байна. Энэхүү өгүүлэлд бид дараах асуудлыг тусгайлан авч үзнэ. Үүнд, 1). Хэл, хэлний мөн чанарыг танин мэдэхүйн хэл шинжлэлийн сүүлийн үеийн судалгаанд хэрхэн тодорхойлж буйг; 2). Танин мэдэх үйл гэдгийг хэрхэн тодорхойлж буй асуудлыг; 3). Танин мэдэх үйлд хэлний гүйцэтгэж буй үүргийн талыг тодруулна. Эдгээр асуудлыг авч үзэхдээ, тухайлбал, хүний ойлголтын тогтолцоо туршлагаар буй болж, ухамсар сэтгэхүйд дүр бүдүүвчийн үзэл бүрэлдэх явцыг монгол хэлний баримтаар товч тайлбарлана. Мөн хэлэлцэж буй асуудлыг концептын тухай ойлголттой холбон үзэж, улмаар танин мэдэх үйл ба хэлний холбоо хамаарлыг аливаа концепт бүрэлдэх явцаар, тухайлбал, “мөнгө” хэмээх концептын жишээгээр тайлбарлана. Ингэхдээ танин мэдэхүйн хэл шинжлэлийн суурь зарчмуудад тулгуурлана. Тухайлбал, хэлийг хүний мөн чанартай холбож, хүнд төвлөрүүлж судлах (хүн төвт шинж- anthropocentricity) зарчим нь орчин үеийн хэл шинжлэлийн онцгой шинж чанар болж буй бөгөөд шинжлэх ухааныг “хүмүүнчлэх”, “антроп” шинж чанартай болгох нь хэл, танин мэдэх үйл, ухамсар сэтгэцийн үйл ажиллагааны харилцан хамаарлаас үүдэлтэй хэмээн үзэх болжээ. Хэлний илэрхийлэлд тодорхой айн гишүүд, ямар нэг харьцаа ч юмуу эсвэл үйл хөдлөл ба үйлдэгчийн бүтэц зэрэг нь далд хураангуй байдлаар агуулагдаж байдаг. Хэлний бие даасан нэгжүүд, ялангуяа, үйл үгийн утгын бүтцийг задлан шинжлэх замаар үйл явдлын бүтцийг төсөөлөх, хэлний дохио тэмдгээр хураангуйлж томьёолох аргыг тодорхойлсноор түүний танин мэдэхүйн үндсийг тодруулж болно. Үүнийг бид монгол хэлний жишээ баримтаар товч тайлбарлан бүдүүвчээр харуулав. Танин мэдэхүйн хэл шинжлэлд сүүлийн хэдэн арван жилд хэлний мөн чанар, түүний үүргийг тайлбарлах талаар олон шинэлэг үзэл онол буй болсон бөгөөд ялангуяа, хэл, соёл, хүний биеийн харилцан үйлчлэлийн асуудал нь танин мэдэхүйн утга зүйн судалгааны томоохон талбар болон хөгжиж байна. Орчин үеийн хэл шинжлэлд хэлний мөн чанарыг тайлбарлахдаа: хэл нь систем болохын хувьд танин мэдэх үйл ажиллагааны бүтцийг тусгаж, төлөөлж, илэрхийлэх үүрэгтэй, иймээс танин мэдэх үйлийг идэвхжүүлж, хамтын мэдлэг, туршлага бүрэлдэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг хэмээн үзэж байна.Танин мэдэх үйлХэл ба танин мэдэх үйлийн уялдаа холбоог судлахдаа танин мэдэх үйл


7МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38гэж юуг хэлээд байгааг тодруулах хэрэгтэй. Санаа бодол, сэтгэхүйн тухай ойлголт нь танин мэдэх үйлтэй ойролцоо мэт боловч аль аль нь танин мэдэх үйлийн нэг хэсэг буюу нэг үүрэг болох юм. Танин мэдэх үйл нь мэдээлэл олж авах, боловсруулах, хадгалах, мэдээллийг үндэслэн үйлдэх зэрэг бүх үйл явцыг багтаадаг бөгөөд ингэхдээ мэдэрч ойлгохоос авхуулаад оюун санааны төсөөллөөр тодорхойлогдож байдаг сэтгэцийн үйлийг бүхэлд нь хамарна. Үүнийг тоймлон дурдвал: • Мэдэрч ойлгох• Төлөвлөх, гүйцэтгэх, хөдөлгөөний үйлдлүүд• Ой санамж, санах, дуртгах• Орон, цагийг ухаарч мэдэх• Нийгмийг танин мэдэх• Тоо тоолол, дугаарлах, тооцоолох• Айчлах, бүлэглэх, загварчлах• Асуудал шийдэх• Үйлийг хянах• Адилтгах, зүйрлэх, эргэцүүлэх, хийсвэрлэх• Дүрслэх, дүрслэн бодох (харааны, сонсголын, хүртэхүйн дүрүүд гм.)• Метакогниц (Kompa. 2024, р.8)Танин мэдэх үйлийн эдгээр үзэгдэл өөр өөр түвшний өвөрмөц шинж чанартай байхын зэрэгцээ тодорхой хэмжээнд давхцаж байдаг гэж үзсэн байна. Тэгвэл хэл нь танин мэдэх үйлийг хэрхэн дэмждэг буюу танин мэдэхүйн тодорхой үүргийг хэрхэн идэвхжүүлдэг вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Хувьслын үүднээс авч үзвэл хэл нь танин мэдэх үйлд хүчтэй нөлөөлж, хүний танин мэдэх чадварыг эрс нэмэгдүүлсэн байна. Үүнийг тодруулбал, хэлний чадвар болон танин мэдэхүйн чадвар зэрэгцэн хөгжиж, улмаар түүхэн хөгжлийн явцад бие биеэ харилцан нөхцөлдүүлсэн гэж үзэж байна. Иймээс Стивен Пинкер (1998) “Хэл бий болсноор хүний оюун ухаан хэлний оюун ухаан болж хувирсан” гэсэн нь хэл-сэтгэхүй, хэл-танин мэдэхүйн шүтэлцээг хамгийн оновчтой илэрхийлсэн байна. Нөгөө талаар, хэл сурч эзэмших нь танин мэдэхүйн тогтолцоо, чадварыг их хэмжээгээр шаарддаг гэж үздэгийн учир үүнтэй холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн тогтолцоо нь хэлний хэрэглээний үндэс суурийг бүрдүүлдэг гэсэн үг юм. Гэтэл хэл хоорондын ялгаа нь танин мэдэхүйн ялгааг бий болгодог уу гэсэн асуулт гарч ирж болно. Сүүлийн үеийн судалгаагаар хэл хоорондын ялгаа нь танин мэдэхүйн тодорхой үйл ажиллагаанд (тухайлбал, орон зай, цаг хугацаа, тоог танин мэдэх гм.) нөлөөлж болохыг баримтууд харуулж буй ажээ. Хэл нь бидэнд мэдээлэл солилцох, мэдлэг, үнэт зүйлсээ хуваалцах, өөр бусадтай оюун санаагаар нэгдэх боломж олгодог тул нийгэм-харилцааны нэн чухал ач холбогдолтой хэрэглүүр болно. Энд бид хэл ба танин мэдэх үйлийн шүтэлцээ, ялангуяа хүний танин мэдэх үйлд хэлний үүрэг оролцоо ямар байж болохыг товч дурдлаа. Одоо танин мэдэх үйлийн талаар дахин авч үзье. Хүний танин мэдэх үйл ажиллагаанд тархи гол үүрэгтэй гэдэг нь тодорхой боловч сүүлийн үеийн судалгаанд танин мэдэх үйлийг ямар нэг байдлаар гүн үндэслэсэн буюу тусгалаа


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.388олсон үйл ажиллагаа, интерактив хүчин чармайлт, өөрөөр хэлбэл, бусад зүйлийн дотор танин мэдэх үйл нь шингэсэн, харилцан үйлчилсэн, биежсэн, өргөжсөн үйл гэж үзэж байгаа ажээ. Үүнээс үндэслэн, 1) Танин мэдэх үйл нь тархи төдийгүй бас биеэс хамаардаг (Embodied);2) Танин мэдэх үйл нь харилцан идэвхтэй үйлдэх зарчимд суурилдаг (Enacted);3) Танин мэдэх үйл нь бодит ертөнцийн болон нийгмийн орчны бүтцийг байнга ашигладаг (Embedding);4) Танин мэдэх үйлийн хил хязгаар нь танин мэдэгч субъектын буюу организмын хил хязгаараас давж гардаг (Extension) хэмээсэн, танин мэдэхүйн шинжлэх ухаанд нөлөө бүхий дөрвөн гол үзэл бий болсон байна. Чухамдаа танин мэдэх үйлийг хүрээлэн буй орчинтой харилцах идэвхтэй үйл ажиллагаа мэтээр, орчин тойронд нэвчиж шингэсэн мэтээр, хүрээ хязгаар нь өргөжин тэлсэн мэтээр, өөрөөр хэлбэл, хүний бүтээсэн өвөрмөц зохиомол ертөнц буюу соёлын нөөц бололцоонд тулгуурласан мэтээр ойлгох нь дээр дурдсан үзлийн гол санаа болно.Б.Чулуундорж (2001, х.3-9) “Хүний танин мэдэх үйл ажиллагаа нь өөрийн хөгжлийн динамик зүй тогтолтой нарийн нийлмэл үйл явц юм. Когниц нь мэдээлэл хүлээн авах, боловсруулах, тогтоох, үндэслэл гаргах гэх мэт танин мэдэхүйн бүхий л үйлдлийг хамарна” гэжээ. Тархины үндсэн үйл ажиллагаа нь өөрийгөө өөрчлөхөд оршино (Варела Ф., Томпсон Э., Рош Э., 2016, х.272). Организмын бүх хөдөлгөөн ямагт гаднын нөлөөллөөс үүдэлтэй байдаг тул хүний зан төлөвийг хүрээлэн буй орчны нөлөөлөл тусгал гэж хялбархан ойлгож болно. (Варела Ф., Томпсон Э., Рош Э., 2016, х.317) гэжээ. Ялангуяа, хүний ойлголтын тогтолцоо туршлагаар бий болдог учраас бас дүр бүдүүвчийн цогц үзэл бүрэлддэг (Johnson M.) гэснийг танин мэдэхүйн хэл шинжлэлд нэгэнт хүлээн зөвшөөрсөн юм. Хүн ертөнцтэй харилцан үйлчлэх явцад тодорхой туршлагыг олон удаа давтсаны улмаас ухамсарт тэрхүү туршлагын хийсвэр дүр бүрэлддэг гэж танин мэдэхүйн хэл шинжлэлд үздэг. Үүнийг амьдралын энгийн жишээгээр тайлбарлая. Хүн эхээс төрж, мэдээ орсон цагаас эхлэн өөрийн оршин буй гэр орон, орчныг орон сав мэтээр, өөрийгөө тэрхүү саванд байгаа мэтээр төсөөлж, ухамсарлаж эхэлнэ. Орон гэрт хүн орж ирэх, түүнээс гарах (өөрөө бас энэ туршлагыг байнга давтаж эхэлнэ), аяга, хувин, авдар зэрэг дотор гадартай хөндий саванд юм хийх, орох, түүнээс авах, гарахаас эхлээд, өөрийн биеийн тухайд аманд хоол унд орох, гарах, түүнийг залгих, бодисын солилцооны улмаас биеэс өтгөн шингэн ялгаран гарах, эсвэл амьтад нүхэнд орох, түүнээс гарах, нар өглөө бүр уулын цаанаас цухуйж “гарах”, орой бүр уулын цаагуур “орох” зэрэг байгалийн үзэгдлийн давтамж, орон зайд юмсын хөдлөх, шилжих (орох, гарах) өдөр тутмын ердийн ижил төстэй туршлагын давтамжаас САВ хэмээх хийсвэр нэгэн ойлголт, ДҮР ухамсарт бүрэлдэн тогтдог байна. Ухамсарт ДҮР бүрэлдэх энэ үйл явц нь гагцхүү бодит ертөнцтэй харилцан үйлчилсэн туршлагын үр дүн юм. Ийм хийсвэр ДҮРКОНЦЕПТ-ыг физик шинжээр дутмаг юмуу, огт байхгүй, тухайлбал, САНАА, СЭТГЭЛ зэрэг дотоод ертөнцийн ойлголтыг илтгэхэд ашигладаг. Санаанд орох,


9МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38санаанаас гарах, сэтгэлд орох, сэтгэлээс гарах гэх зэргээр санаа, сэтгэлийг ямар нэг орон сав мэтээр төсөөлөн ярьдгийн танин мэдэхүйн учир холбогдол нь ийм буюу. Ингэж хэлж ярихын сэтгэхүйн үйлдэл нь танин мэдэхүйн зүйрлэл юм. Нөгөө талаар, үйл явдлын бүтцийг төсөөлөх, хэлний дохио тэмдгээр хураангуйлж томьёолох аргыг танин мэдэх үйлийн тодорхой илрэл гэж үзэж болох тул үгийн сангийн бие даасан нэгжүүдийн утга зүйн бүтцийг задлан шинжилж, танин мэдэхүйн үндсийг тодруулж болно.Тухайлбал, ОЛОХ хэмээх үйл үгэнд тусан өртөгч юм (объект)-ын ямар шинж чанар эчнээ агуулагдаж байгааг, өөрөөр хэлбэл, уг үйл үгийн утга зүйн бүтцийг тоймлон үзүүлбэл:Далд нууцлаг шинжтэй (Ил оршдоггүй)Чухал хэрэгцээтэйҮйлийн зорилгыг юм ОЛОХтодорхойлдогҮйл явц (процесс)-аар дамжиж илэрдэгЦаг хугацаа, хүч чармайлт шаарддагЗагвар 1. ОЛОХ хэмээх үйл үгийн утга зүйн бүрэлдүүлбэрИйм байдлаар хэлний хэлбэр, нэгжүүдийн цаана мэдлэгийн ямар бүтэц байгаа, өөрөөр хэлбэл, эдгээр хэлбэрийн танин мэдэхүйн үндэс нь юу байж болох, эсвэл мэдлэгийн тодорхой хэлбэрүүдийг илтгэхэд хэлний ямар нэгж, хэлбэрийг ашиглаж болох тухай асуудал нь хэл ба танин мэдэхүйн уялдааг тодорхойлоход зайлшгүй чухал юм. Хэлийг, санаа бодол, мэдлэгийг илэрхийлэх тодорхой тогтолцоо болгон судлах нь танин мэдэх үйл ба хэлний бүтцийн хоорондох харилцааны ерөнхий зарчим, механизмыг тодорхойлохтой холбоотой болно. Ухамсрыг биешсэн мэтээр төсөөлөхийг эдүгээ биешсэн танин мэдэхүй (embodied cognition) хэмээн нэрлэж байна. Ямар ч амьтан амьдрах, амьд үлдэх, тогтвортой байдлаа хадгалахын тулд өөрийгөө тасралтгүй өөрчлөн зохион байгуулдаг. Амьдрах гэдэг нь тухайн организм орчинтойгоо байнга харьцаж байхын зэрэгцээ өөрийн оршихуйн хил хязгаарыг бүрэн бүтэн байлгах ёстой гэсэн үг юм. Танин мэдэхүйн шинжлэх ухаанд энактив хандлага гэдгийг биед үндэслэсэн танин мэдэхүйн өвөрмөц нэгэн тогтсон үзэл хэмээн үзэх болсон. Энэ үзлийн ёсоор бие нь танин мэдэхүйд чухал үүрэг оролцоотой байдаг, өөрөөр хэлбэл, танин мэдэхүй нь гагц тархинаас төдийгүй, харин үйл ажиллагааны цогц болох биеэс шууд хамааралтай байдаг (Варела Ф., Томпсон Э., Рош Э.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38101991, 2016, х.27) гэж үзэх болжээ. Танин мэдэх үйл, ертөнц хоёр амьд биеэр дамжиж, харилцан шүтэлцээтэй болдог. Энактив хандлага гэдэг нь ертөнц, хүн хоёрын идэвхтэй харилцан үйлчлэл, өөрөөр хэлбэл, хүн зөвхөн үйлийн ачаар танин мэддэг, гагцхүү үйлээр дамжиж оюун ухаан, танин мэдэх чадварууд хөгждөг гэсэн үзэл юм. Амьд бие нь өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэдэг, өөрөө өөрийгөө тэтгэдэг, орчинтойгоо харилцан идэвхтэй үйлддэг, өөрийн зүй зохистой байдлыг бий болгодог систем бөгөөд танин мэдэх үйл нь амьд биеийн хүрээлэн буй орчинтойгоо холбогдож, харьцаж буй тийм хүрээнд хамааралтай гэж үздэгт идэвхтэй харилцан үйлдэх (энактив) хандлагын гол санаа оршино. (Варела Ф., Томпсон Э., Рош Э. 2016, х.43-44) Бие гэдгийг орж, гарч байдаг буюу оролт, гаралтын утгаар тодорхойлогддог үйл ажиллагааны тогтолцоо биш, харин дасан зохицох чадвартай, өөрөө бие даан санаа бүтээж байгаа тогтолцоо юм хэмээн тодорхойлсон байна. Дасан зохицох чадвартай бие даасан тогтолцоо гэдэг нь бүтцийн болон үйл ажиллагааны байнгын өөрчлөлтөөр өөрөө өөрийгөө бий болгож, хадгалж, тэтгэж байдаг, ингэснээр өөрийн хамаарлыг бий болгож, идэвхжүүлж байдаг тогтолцоо хэмээн тодорхойлсон байна. Бие нь зөвхөн гаднаас хүлээн авсан мэдээллийг боловсруулахад оролцдог тодорхой бүтцийн нэгдэл биш, харин биеийн мөн чанар нь (түүний хэмжээ, бүтэц байгуулал, үе мөч, тэдгээрийн онцлог гм.) танин мэдэгч бодгалийн хүрээлэн буй орчинтой харьцах арга замыг тодорхойлдог. Танин мэдэж буй бодгалийн биеийн бүтэц байгууллын онцлог ялгаа нь түүний харьцаж буй “ертөнц”-ийн юмуу тэрхүү орчны шинж чанарыг тодорхойлж байдаг. (Матурана У., Варела Ф. 2019. х.12) Иймээс шоргоолж, мэлхий, сарьсан багвааахай, загас, шувуу хийгээд хүний амьдарч буй орчин (“ертөнц”) нь өөр өөр байх ажээ. Танин мэдэж буй бодгаль ертөнцийг “идэвхжүүлдэг”, өөрөөр хэлбэл, ертөнцтэй идэвхтэй харилцах явцад танин мэдэж буй, амьдарч буй орчноо өөрөө бий болгодог. Танин мэдэж буй бодгаль, хүрээлэн буй ертөнц хоёр бүтцийн нэгдэлтэй байж, бие биеэ харилцан нөхцөлдүүлж, бүтээж байдаг ажээ. Идэвхтэй харилцан үйлдэх (энактив) хандлагын үүднээс ямар ч нарийн төвөгтэй байдалд байгаа аливаа бодгалийн орчин нь түүний мэдрэхүйн эрхтэн хийгээд танин мэдэх чадварт танигдахуйц, мэдэгдсэн зүйл байж болох бөгөөд энэ орчин нь эргээд организмын үйл ажиллагааны нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Тиймээс амьд бие, сэтгэцийн туршлага, орчин нь бүгд нэг ижил үйл явцын нэг хэсэг бөгөөд ертөнцтэй харилцан үйлчилснээр бүтдэг үйл явц юм. Иймээс танин мэдэх үйлийг шинжлэх ухааны зориудын чиг зорилгын үүднээс үзвэл ажиглаж, судалж, загварчилж, удирдаж, бүтээж буй үйл явц гэж үзэж болно гэжээ. Е.С.Кубрякова (2004, х.83-84) “Танин мэдэхүйн үйлийг хүний тархи удирддаг боловч эдгээр нь нийгмийн тодорхой нөхцөл, орчин хүрээлэлд хэрэгждэг, бас хүний бодит хэрэгцээ, түүний хүрээлэн буй орчинтой нягт холбоотой. Дээд эрэмбийн процесс болох хэл-сэтгэхүй төдийгүй, энгийн харилцаанд үүсдэг хүртэхүй, мэдрэхүй-хөдөлгөөний туршлагыг ч авч үздэг.


11МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Иймээс танин мэдэхүйн чадвар гэдэгт бас хүнийг амьтнаас ялгаж байдаг ярих чадвар ч орно, сурах, сургах, асуудал шийдэх, үндэслэл гаргах, үйлийг төлөвлөх, төсөөлөх, гүйцэтгэх зэрэг чадвар багтана” гэжээ. Дээр дурдсан зүйлээс үндэслэн, танин мэдэх үйл явц гэдгийг голлох үйл үгээр төлөөлүүлж, тоймлон авч үзвэл: мэдрэх (хүсэх, сэтгэл хөдлөх, эргэлзэх, гайхах), таамаглах (тааварлах, төсөөлөх, төлөвлөх, хүлээх), ойлгох (таних, мэдэх, ухаарах,итгэх), үйлдэх (санах, бодох, тунгаах, тооцоолох, шийдвэрлэх)үйл явц, чадвар хэмээн тодорхойлж болох ажээ. Танин мэдэх үйл ба хэлний холбоо хамаарлын талаарх дээр дурдсан онцлог шинжийг үндэслэн, аливаа концепт бүрэлдэх явцыг “мөнгө” хэмээх концептын жишээгээр товч тайлбарлая. Үүнд: уг концепт бүрэлдэхэд “мөнгө” хэмээх үнэт металлын тухай ойлголтоос илүү худалдааны хүрээний тухай мэдлэг нь төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр болдог мөнгөний концептын суурь нөхцөл болох юм. Мөнгөний концепт нь ерөнхийдөө танин мэдэх үйлийн иймэрхүү хүрээнд бүрэлдсэн гэж үзэж байна. Тухайлбал, түүний хэлбэр дүрс, янз байдлыг харж, хүртэж мэдэрсэн энгийн туршлагаас эхлээд, түүний тухай янз бүрийн тохиолдол, туршлагыг бусдаас сонссон, уншсан, биечлэн харьцсан, төлөвлөж тооцоолсон, худалдааны хүрээнд оролцож, үнэ цэн, үүргийг танин мэдэж ухаарсан, эргэлзсэн, гайхсан, сэтгэл хөдөлсөн, үнэлсэн, шийдвэр гаргасан зэрэг нэн олон янзын үйлдлээр цуглуулсан мэдээлэл, мэдлэг, туршлагыг нэгтгэсний хүчинд хувь хүний концептын цөм бүрэлдэх юм. Энэхүү концептыг мөнгөтэй холбоотой бусад нарийн ширийн зүйлийг төсөөлөх, таамаглах, ойлгох, эзэмшихэд бас ашиглана. Ингэж мэдлэгийн нарийн сүлжээ, соёлын хамт бүрэлдэнэ. Үүнд хэлний үүрэг оролцоо цаглашгүй их юм.Хүний танин мэдэх бүхий л үйл ажиллагааг хүрээлэн буй юмс үзэгдэл, ертөнцийг танин мэдэхэд чиглэсэн хөгжиж буй чадвар гэж үзэхийн зэрэгцээ энэхүү танин мэдэх үйл ажиллагаа нь юмс үзэгдлийг ялгах, ангилах, айчлах, адилтгах зэрэг зайлшгүй байдалтай холбоотой байдаг. Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс концептууд үүсэн бүрэлджээ. Иймээс хэлэнд концепт хэлбэржин тогтох нь ертөнцийг танин мэдэх үйлтэй, ертөнцийн тухай төсөөлөл үүсэн бүрэлдэхтэй холбоотой байна.Танин мэдэхүйд хэлний гүйцэтгэж буй үүрэгХэл бол хүний ухамсарт үйл ажиллагааг илэрхийлэх арга, түүх - соёлын туршлага, түүнчлэн мэдлэг эзэмших, хадгалах, дамжуулах хэрэглүүр төдийгүй ертөнцийг танин мэдэхүйн чухал хэрэгсэл юм. Орчин үеийн хэл шинжлэлд аливаа ард түмний ертөнцийг үзэх үзэл, соёл, сэтгэлгээ, танин мэдэхүйн онцлогийг тусгасан хэлц нэгжүүдийг хэл-сэтгэл судлал, хэл-танин мэдэхүй, хэл-соёл судлалын үүднээс буюу чухамдаа хүний мөн чанартай уялдуулан эрчимтэй судалж байна. Ер нь хүн бүр тодорхой соёлын орчинд төрж, төлөвшиж байдаг учраас ард түмний бүтээсэн соёлын уламжлалаас суралцаж, түүхийг өвлөж, хөгжүүлж бүтээхэд оролцож байдаг. Хэл, соёл хоёр салшгүй холбоотой байдгийн учир нь юунд вэ гэвэл соёлын суурь түвшнийг хэл бүтээдэг гэж үздэгт байна. Иймээс орчин үеийн хэл шинжлэлд хүн-хэл-соёл


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3812гурвын холбоо хамаарлыг онцгойлон үзэх болжээ. Хэл бол ертөнцтэй харьцсан хүний мэдлэг туршлагыг илэрхийлэгч, хадгалагч төдийгүй, тэрхүү мэдлэг туршлагыг эмхэлж цэгцэлдэг харилцааны түгээмэл хэлбэр болох ажээ. Оросын эрдэмтэн В.Н.Телия (1996, х.222) соёл бол амьдралын явцад хүн өөрийгөө танин мэдсэн тухай мэдлэгийг тусгаж байдаг онцгой хэлбэр юм хэмээсний зэрэгцээ соёл бол ертөнцийг танин мэдэж ойлгосны үр дүн, дохио зүйн тодорхой утга чанар бүхий, аливаа нийгэм бүлгийн ертөнцийг харах, ухаарч ойлгох зэргээр хүн төрөлхтний өөрийгөө ухамсарлахуйг илтгэж байдаг ертөнцийн зургийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл, соёл бол эцсийн эцэст ертөнцийг ухаарч ойлгосны үр дүн, аливаа тэмдгээр илэрхийлж буй утга санааны цогц хэмээн үзсэн байдаг. Түүнчлэн хэл соёл (лингвокультура) бол хэлний үйл ажиллагаагаар илэрч буй, хэлний тэмдгүүдээр биежин тогтсон соёл, тодруулбал, хэлээр дамжиж, хэлэнд илэрч буй соёл юм гэсэн үзэл буй. А.Вежбицка (1997, 2001, х.7-8) хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн ба соёлыг холбогч нэг чухал зарчим бол түлхүүр үгийн зарчим юм хэмээн үзээд, ийм үгсээр дамжуулж, соёлыг ойлгож болно гэдгийг олон хэлний баримтаар нотлон харуулсан юм. А.Д.Шмелев “Нэг талаас, хэл нь бодит байдлын онцлог шинжийг тусгадаг, нөгөө талаас, хэлийг, ялангуяа, үгийн утгыг эзэмшсэнээр хүн ертөнцийг төрөлх хэлнийхээ өнцгөөс харж эхэлдэг бөгөөд энэ нь тухайн соёлын онцлог болж буй, ертөнцийн тухай мэдлэгийг бүтэцлэх нөхцөл болдог\"** хэмээжээ. Иймээс өвөрмөц онцлогтой үг хэллэг нь тухайн хэл-соёлтны амьдралын хэв маягийг тусгаж илэрхийлэхийн сацуу соёлын зарим шинж чанарыг нотлох нэгэн хэлбэр болдог гэж үзэж байна. А.Вежбицкагийн боловсруулсан гол санаа нь хэл бүр үгийн сангийн хувьд ихээхэн ялгаатай байдаг бөгөөд ийм ялгаа нь соёл бүрийн үнэт зүйлсийн ялгааг илэрхийлдэг. Түлхүүр үгсийг ашиглан, соёл бүрийг харьцуулан судалж, задлан шинжилж, тодорхойлж болно. Ингэж задлан үзэхийн онолын суурь нь хэлнүүдийг харьцуулан судлахын үндсэн дээр сэргээж болдог мета хэл юм гэжээ. “Хэлнүүдийн олон талт байдал нь хүний хэлний хамгийн гайхалтай шинж чанар гэдгийг бид аажмаар ухаарч байна. Харилцааны системийнхээ түвшин бүрт хэлбэр, утгын ийм олон янзын хувилбартай амьтан хүнээс өөр энэ ертөнцөд үгүй” (Levinson. 2004, р.290) гэжээ. Хэл бүр хүний оюун сэтгэхүйн үйл ажиллагааг харах хосгүй чухаг цонхыг нээгээд зогсохгүй, угсаатны өөрийгөө таних, үнэлэх өвөрмөц байдалтай ч холбогдсон байдаг (Kemmerer. 2019, х.8) гэсэн нь нэг талаас, хэлний мөн чанарыг, нөгөө талаас хүний танин мэдэх үйл, хэлний харилцан хамаарлыг тодорхой илтгэн гаргасан байна. Ертөнцийн хэрэг явдлыг таньж ухаарсан хүн төрөлхтний мэдлэгийн сан нь хоёр гол түвшинд, үүнд нэгдүгээрт, хэлэнд, тодруулбал, хэл зүй ба үгийн сангийн утга зүйн тогтолцоонд, хоёрдугаарт, хэлэхүйд буюу хэлэнд бүрэлдэн тогтсон аман ба бичгийн харилцаанд тус тус хадгалагдан үлддэг байна. Үүнийг Б. Ринчен (1967, х.2) “Үг гэдэг бол хүний хөндий цээжний хий нь уушгинаас мөгөөрсөн хоолойгоор гарахдаа хэл уруул зэргийн хөдөлгөөнөөр засагдаж гарах ** Анна Вежбицка (1997)-ийн бичсэн “Understanding Cultures through their Key Words” бүтээлийг А.Д.Шмелев Англи хэлнээс орчуулж, (Понимание культур через посредство ключевых слов. 2001) өмнөтгөл бичсэн бөгөөд энэ хэсгээс эш татав.


13МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38төдийхөн юм бөгөөд гармагц үлдэх ул мөргүй юм мэт боловч нягталж үзэхэд... нүдээр үзэж гараар барин тэмтрэх чулуу, шавар, яс, төмөрлөг тэргүүтнээр бүтээсэн юмнаас зүйрлэшгүй бат бөх бөгөөд найдвартай түшигтэй гэрчийн зүйл болж, хүнийг үг хэлтэй болсон хэдэн буман жилийн тэртээх үеийн утга сэтгэхүйг бүрэн нарийн үзүүлэн чадах баримт ажээ” хэмээн дүрслэн өгүүлжээ. Үг хэл нэг бүр нь өөрийн гэсэн тогтолцоо ба бүтэцтэй, үндэстэн нэг бүр нь өөрийн гэсэн сэтгэхүйн арга маяг, үйл ажиллагааны журамшил, дадал хэвшил, соёлын уламжлалтай болохоор үг хэллэгийн утга хэрэглээний нарийн ялгаа нь дээр дурдсан онцлог шинжийг тусгаж байдаг. Гэхдээ үгийг яаж зарах нь бодол санаанаас хамааралтай байдаг. Иймээс монголчууд “Ухаанд үгүй бол, уруулд үгүй” хэмээн хэлэлцдэг нь их учиртай үг бөгөөд үүнд ухамсар сэтгэхүй ба хэлний холбоо хамаарлыг тодорхой илтгэн гаргасан нь танин мэдэхүйн хэл шинжлэлийн чухал зарчим болох: Хүний ухамсар хэлэнд тусдаг. Хэл нь тархины үндсэн бүтээгдэхүүний хувьд хүний сэтгэлгээг загварчлах гол хэрэглүүр мөнгэсэнтэй тохирч байгаа юм. Энэ тухай Стивен Пинкер (2016, х.45) “Хэл мэддэг, хэлийг ашиглаж байна гэдэг нь чухамдаа сэтгэхүйг үгийн хэлхээ болгож байгаа хэрэг юм” гэсэнтэй ч таарч байгаа юм. Танин мэдэхүйн хэл шинжлэлд хүрээлэн буй ертөнцийг үг хэлээр дамжуулан ойлгож ухаарах арга зам нь тухайн ард түмний аж төрөх аргын онцлог, нийгмийн ухамсрын байдал, газар зүйн онцлог, түүх соёлын ялгаа, зан үйл, утга соёлоос хамаарч өөр өөр байдаг тул тухайн хэлийг бүтээж, түүгээр хэлэлцэгч ард түмэн бүр нийгэмших явцад ертөнцийн өөрийн гэсэн өвөрмөц хэлний зургийг бүтээдэг, ертөнцийн хэлний зураг дахь үг бүхэн тухайн юм үзэгдлийг өөрийг нь бус, харин хүний ухамсарт энэхүү юм үзэгдлийн тухай ойлголт төсөөллөөр төрөгдөж буй хийсвэр зүйлийг тусгадаг хэмээн үзсэн байдаг. Ертөнцийг үзэх үзэл нь танин мэдэхүйн аргыг тодорхойлдог бол ертөнцийн зураг нь танин мэдэхүйн үр дүн болох ажээ. Тэгвэл ертөнцийн хэлний зураг гэдэг нь хөгжлийн тодорхой үед бодит байдлын тухай хэлний нэгжүүдэд тэмдэглэгдсэн, ард түмний төсөөллийн нийдэм цогц, ертөнцийг хэлээр хэсэглэхүй буюу хэлний тэмдгүүдийн утгад туссан бодит байдлын тухай төсөөлөл, юм үзэгдлийг хэлээр эмхлэхүй байдал, үг хэллэгийн утгын тогтолцоонд туссан ертөнцийн тухай мэдээлэл юм. (Попова З.Д., Стернин И.А. 2007, х.54). Нөгөө талаар, ертөнцийн тухай хэлэнд туссан мэдлэгийн цогц, түүнчлэн шинэ мэдлэг гаргаж авах, тайлбарлах аргууд хэмээн үзэж байна.Ертөнцийн хэлний зураг бол аливаа үндэстний ахуй, ертөнцийн тухай танилтын хэлэнд төвлөрсөн илрэл юм. Өөрөөр хэлбэл, тухайн ард түмний ертөнцийн тухай мэдлэг, туршлагыг үндэстний хэл нь агуулж байдаг гэсэн үг. Иймээс ертөнцийн хэлний зураг нь үндэсний өвөрмөц шинжтэй, үндэсний соёл нь ертөнцийн хэлний зургийн бүрэлдэхүүнийг тогтоож байдаг болохоор аливаа үндэстний соёлын нөхцөл байдал, онцлогоос болж ертөнцийн зураг ч адилгүй байдаг. Аливаа үндэстний ертөнцийн тухай танилт үзэлт бол даруй ертөнцийн хэлний зураг бөгөөд ертөнцтэй харьцаж, түүнийг таньж мэдсэн арга, туршлагаараа үндэстэн бүхэн өөрийн гэсэн онцлогтой тул хүний ухамсар, хэлэнд туссан ертөнцийн талаарх ойлголтын тогтолцооны нэгж болсон концепт,


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3814түүний хүрээ нь ч өөр өөр байдаг ажээ. Танин мэдэхүйн үйлд хэлний гүйцэтгэж байдаг үүргийг тодруулахад ертөнцийн хэлний зураг гэдэг ойлголт зайлшгүй холбогдох юм. Энэ нь ертөнц дэх хүний оршихуй хийгээд оюун санаа, ухамсрын хөгжил, хүрээлэн буй ертөнцийг судлахад хэлний үүрэг оролцоо, ач холбогдол ямар болохыг тусгасан танин мэдэхүй, хэл-соёл судлалын суурь ойлголтын нэг болно. Ингэхдээ хэлний үгийн сангийн бие даасан нэгжүүд, хэл зүйн харьцааны утга илтгэдэг янз бүрийн арга хэрэглүүрийг ашиглан, ертөнцийн бусад зургийг илэрхийлж тайлбарлах, хүн хийгээд түүний танин мэдэхүйн туршлага, соёлын онцлог шинжийг нэвтрүүлэн гаргахад үндэсний болон соёлын онцлогтой утга санааг агуулж байдаг хэлц нэгжүүд чухал ач холбогдолтой юм. Учир нь хэлц нэгжүүдээр дамжуулан, үндэсний соёлыг судлах нь хэлний ертөнцийн зургийн өвөрмөц талыг тодруулахад зайлшгүй чухал болно. Тухайлбал, үндэсний соёлын мэдээллийг хадгалан тээж буй “мөнгө” хэмээх үг орсон хэлц нэгжүүдийн соёлын хамсмал утгад ард түмний эдийн болон оюуны соёлын уламжлал, ёс заншил, үнэт зүйлийн тогтолцооны өвөрмөц шинж туссан байдаг гэсэн үг. Үгийн сангийн бие даасан нэгж болохын хувьд монгол хэлний “мөнгө” хэмээх үгийн хоршоо үгийн зүйлээс үзэхэд үндэсний соёлын ямар мэдээллийг хадгалан тээж байна вэ гэвэл: мөнгө бол үнэ цэнийн утга агууламж бүхий соёлын нэгж болж, улмаар ХХ зууны эхэн үеэс өртгийн хэмжүүр, арилжааны өвөрмөц хэрэгсэл болж байх үед мөнгөн тэмдэгтийн тодорхой нэршлээр худалдаа наймаа, эдийн засгийн харилцаанд онцгой үүрэгтэй болж байсныг тийз, бага болзоот, сангийн тэмдэг, зоос, төгрөг, цаас, янчаан, доллар, таягт, тэмээт, үхэрт хэмээх үгсийн хэрэглээний түүх харуулна. Иймээс үг бүрийн цаана монголчуудын худалдаа арилжааны түүх, мөнгө санхүүгийн тогтолцоо бүрдсэн түүхэн үйл явц, мөнгөтэй харьцаж байсан соёлын түүхэн мэдээлэл байгааг концептын судалгаагаар, хэлсоёл судлалын үүднээс тодруулах бүрэн боломжтой юм. Бусад хэл соёлд ч мөнгө зоостой холбоотой үг хэллэг арвин буй. Ийм ч учраас хэл хоорондын утга зүйн ялгаа нь үндсэндээ соёлоос үүдэлтэй, соёл нь эцсийн эцэст утга зүйн хувьсал өөрчлөлтийг тайлбарлах хүчин зүйлийн нэг болдог (David Kemmerer. 2019) гэсэн нь хэл-соёлын шүтэлцээг тодорхойлоход соёлын үүрэг нөлөөний учир холбогдлыг товойлгон гаргасан шинэ сэвүүн санаа болж байна. Ийнхүү хэлний нэгжүүдэд тулгуурлан, үндэсний соёлын онцлогийг судлах нь хэлний ертөнцийн зургийн өвөрмөц талыг тодруулахад чухал ач холбогдолтой байна. Хэл нь уламжлалт соёл, түүхэн мэдээлэл, танин мэдэхүйн туршлага зэрэг үнэт зүйлийг тусгаж хадгалдаг, үеэс үед улируулан дамжуулдаг соёлын бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэх болсны улмаас хэлийг үндэсний соёлын талаас илүү нарийвчлан судалж байгаа нь орчин үеийн хэл шинжлэлийн судалгааны онцлог тал болж байна. Танин мэдэхүйн хэл шинжлэл, хэл соёл судлалын онолын тодорхой ойлголтуудын хүрээнд хэл соёлын баримтуудыг зэрэгцүүлэн тавьж, нийтлэг ба өвөрмөц шинжийг тогтоохдоо хэл бол ард түмний танин мэдэхүйн бүхий л туршлага хийгээд шашин суртахуун, нийгэм-соёлын тусгал мөн; хэл бол угсаатны соёлын үйл ажиллагааны тулгуур төдийгүй тухайн үндэстэн угсаатны


15МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38нийгмийн ухамсар, уламжлал ба соёлыг хадгалах, нэвтрүүлэн дамжуулах арга хэлбэр мөн гэсэн үзэл баримтлалд тулгуурлаж байна. Аливаа ард түмний уламжлалт, үндсэн үнэт зүйлсийн нэг нь хэл юм. Хэл нь оюун ухааны үнэт зүйлсийг дамжуулдаг, сэтгэлгээг илэрхийлдэг, угсаатны танин мэдэхүйн өвөрмөц онцлогийг илтгэж байдаг. Үндэсний ухамсар бүрэлдэхэд чухал үүрэгтэй байдаг нь хэлний заяамал шинж чанар ажээ. Нийгмийн соёл, зан төлөв, сэтгэхүй нь хэлгүйгээр оршино гэж ер үгүй, хүрэээлэн буй орчин, ертөнцийг танин мэдэх үйл нь гагцхүү хэлний ачаар хэрэгжинэ. Нийгэм ба үндэстний тухайд цор ганц болох, хүний харилцааны төгс хэрэглүүр болдог хэл нь тухайн хэлний нийгэмлэгийн зан төлөвийн хэм хэмжээ, угсаатны ба соёлын үнэт зүйлсийн ул мөрийг хадгалж тээж явдаг. Амьдралын бүх тал, ертөнцийн хэрэг явдал хэлний үгийн санд туссан байдаг. Хэлний хэл зүйн байгуулал нь сэтгэхүйд илүү ойр учраас үндэсний сэтгэлгээг илүү нарийн тусгадаг. Иймээс хэлний үгийн сан нь хүрээлэн буй ертөнцийн агуулгыг илэрхийлдэг бол хэл зүйн байгуулал нь сэтгэхүйн дотоод бүтэц, зохион байгуулалтыг илтгэдэг гэж үздэг ажээ. Хэлний тухай гурван үндсэн тодорхойлолт (ойлголт) бий. Тодорхойлолт бүр нь хэлний өөр өөр талд төвлөрч, өөр өнцгөөс харсан байна. Үүнд: 1). Хэл бол тэмдэг ба дүрмийн тогтолцоо юм. 2). Хэл бол биологийн үндэслэл бүхий танин мэдэхүйн чадамж юм. 3). Хэл бол нийгмийн үйл ажиллагаа мөн (Kompa А. 2024, х.6). Үүнд, эхнийх нь хэлний дотоод бүтэц байгуулалд төвлөрсөн бол, хоёр дахь нь хүний оюун ухаан, ухамсрын тал буюу үйлдэгчийн зорилготой уялдсан байхад, гурав дахь нь хэлний үүргийн талд илүү төвлөрсөн байгааг төвөггүй мэдэж болно.Хэлний тэмдэг харьцангуй цөөн бөгөөтөл хоор зуураа хослон сэлгэн, өдий төдий, үй түмэн үг-дохио бүтээх чанартай байдагт хүний хэлний чадал, гайхамшиг оршдог. Иймээс хэл зүйн дүрэм бол хэлний энэхүү бүтээлч шинж чанарт үндэслэн, бүтцийн нарийн төвөгтэй байдлыг хялбарчилж, зохицуулахын тулд давтамжтай хэрэглэх боломжтой байх ёстой ажээ. Эртний хүний тархи хөгжихийн хэрээр хэлний бүтэц байгуулал улам боловсронгуй, нарийн болсон нь мэдээж буй заа. Хэл бол угтаа тархины бүтээгдэхүүн тул соёлын хувьслын явцад дээр дурдсан шинж чанарыг агуулж хэлбэржин бүтсэн гэж үздэг байна. Нөгөө талаар, хүний хэл бол зөвхөн биологийн шинж чанар биш. Учир нь хүний танин мэдэх үйлд хэлний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд хэлний мэдлэг нь нэлээд нарийн төвөгтэй чадварт тооцогддог. Гурав дахь тодорхойлолтын хувьд хэлийг гагцхүү нийгмийн орчинд сурч хэрэглэдэг учраас хэл сурах нь нийгмийн үйл ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл, хүний нийгэмших үйл явц, нийгмийн үйл ажиллагаа нь хэлнээс ангид бүрэлдэж, оршин тогтнох ямар ч боломжгүй юм. Хэл бол концептыг эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэлийг когнитив үүргийн талаас, өөрөөр хэлбэл, мэдээллийг боловсруулах, эмхлэн цэгцлэх, дамжуулах хэрэглүүр хэмээн үзэж судлах нь хэлийг хүний когнитив чадвар хэмээн үзэж буй хэрэг бөгөөд үүнд бусад салбар ухаанаас когнитив хэл шинжлэлийн ялгагдах гол шинж чанар оршиж байна. Нөгөө талаар, хүний янз бүрийн когнитив чадвар нь хэл оролцож байж гэмээнэ


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3816бүрддэг ямар нэг нэгдмэл бүтцийг ухамсарт бий болгодог. Энэ үзлийн үүднээс хэлний когнитив үүргийг бүх талаас судлахыг хэлэнд туссан танин мэдэх үйлийн судалгаа хэмээн үзэж байгаа юм. Хүний янз бүрийн когнитив чадвар нь ухамсарт ямар нэг нэгдмэл бүтцийг бий болгодог бөгөөд үүнд хэл нэгэн бүрэлдүүлбэр нь болдог. (Кубрякова Е.С. 2004, х.45) Танин мэдэх үйл бол хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг эс ухамсарлагдсан ердийн ойлголт, хүрээлэн буй ертөнцтэй өдөр тутам харилцдаг биеийн, мэдрэхүйн, ажиглалтын, мэдрэхүй-хөдөлгөөний зэрэг хамгийн энгийн туршлага олж авах үйл ажиллагаа төдийгүй, бас дээд түвшний зорилго чиглэлтэй, онолын танин мэдэх үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээтэй ойлголт болно. Өөрөөр хэлбэл, мэдэээлэл, мэдлэг олж авах, боловсруулах, тогтоох, хадгалах, сэргээн санах, ашиглахтай холбоо бүхий ухамсартай, ухамсаргүй (зориудын бус) аливаа үйлийг хэлж байна. Танин мэдэх чадвар гэдэгт ярих чадвар ч орно. Учир нь бид олж авсан мэдээлэл, хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хэлээр дамжуулж солилцдог, тухайн танин мэдэхүйн үйл хийгээд тэдгээрийн үр дүнгийн талаар шүүн хэлэлцдэг. Иймээс танин мэдэх үйл нь хэлтэй салшгүй холбоотой байна. Мөн харилцааны зорилгоор юмуу шинжлэх ухааны зорилгоор хэлийг судалж, түүнийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, мэдлэгийн янз бүрийн бүтэцтэй харьцаж байдаг бөгөөд эдгээрээс хамгийн чухал хэсэг нь хэлний хэлбэрээр илэрч, чухамхүү хэлний хэлбэрээр хадгалагддаг. Танин мэдэх үйлийн энэ тал нь хэл шинжлэлтэй нягт шүтэлцэх бөгөөд хэлэнд туссан мэдлэгийн тогтолцоог судлах, өөрөөр хэлбэл, мэдлэгийг эмхлэн цэгцлэх, дамжуулах, хадгалах, ой санамжаас гаргах хэлний хэлбэрүүд, тодруулбал, мэдлэг хэлний хэлбэрээр дамжих, хэлний хэлбэрээр хадгалагдах, ой санамжаас хэлний хэлбэрээр гарах буюу хэлний хэлбэрүүд мэдлэгтэй харилцан үйлчлэх зэргийг судлах нь танин мэдэхүйн хэл шинжлэлийн чухал зорилтын нэг болно. (Болдыров Н.Н. 2014) Ингээд бид хэлний мөн чанар, хэл ба танин мэдэхүйн холбоо, танин мэдэх үйлд хэлний гүйцэтгэж буй үүргийн тухай асуудлыг орчин үеийн хэл шинжлэлд хэрхэн үзэж буй байдлыг товч авч үзээд, дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд: 1) Хэлний хэлбэрүүд нь хүний когнитив бүтцийг тусгаж байдаг бол, тэдгээрийн утга агуулга нь ухамсар сэтгэхүйн үйлийн баримт болж байдаг ажээ. Хүн ертөнцийн юмс үзэгдэлтэй харьцаж байж олж авсан мэдлэг, туршлагынхаа үр дүнг хэлээр тэмдэглэж, хэлээр солилцож, хэлээр өвлүүлдэг тул хувь хүний эзэмшсэн мэдлэг туршлага гагцхүү хэлний ачаар хамтын мэдлэг, хамтын туршлага болж хувирдаг гэдгийг концептын судалгаа харуулж байна. Үүнээс үзэхэд, хүний танин мэдэх чадвар ба хэл нь харилцан шүтэлцэж, нэг нь нөгөөгөө харилцан нөхцөлдүүлж байдаг ажээ. 2) Хэл нь систем болохын хувьд танин мэдэх үйл ажиллагааны бүтцийг тусгаж, төлөөлж, илэрхийлэх үүрэгтэй, иймээс танин мэдэх үйлийг идэвхжүүлж, хамтын мэдлэг, туршлага бүрэлдэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Хэлийг, санаа бодол, мэдлэгийг илэрхийлэх тодорхой тогтолцоо болгон судлах нь танин мэдэх үйл ба хэлний бүтцийн хоорондох харилцааны ерөнхий зарчим, механизмыг тодорхойлохтой холбоотой болно. 3) Хэлний баримт нь танин мэдэхүйн бүтцийг тодорхойлох боломжийг нээж


17МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38байдаг бол, танин мэдэхүйн зохион байгуулалтын талууд нь нэгдэж, хэлний бүтцээр илэрч байдаг гэж үзэж болно. Хэл, хэлний баримтыг судлах нь хүний сэтгэхүйд нэвтрэх, ертөнцийн тухай эртний үзэл, хүний өөрийгөө үзэх үзэлд нэвтрэх арга зам хэмээн үзэж байна. 4) Хүн хэлээр дамжуулж бусдын санаа бодлыг ойлгодог. Хүний сэтгэхүйн шинж чанар нь хэлний тогтолцоонд шингэсэн байдаг учраас хэлийг танин мэдэхүйн бүтцийн систем хэмээн үзэх болж байна. 5) Концептыг судлан шинжлэхийн гол зорилт нь эцсийн эцэст хэлний баримтуудыг задлан шинжилж, концептыг илэрхийлсэн арга хэрэглүүр хийгээд ухагдахууны бүтцийг тодорхойлох замаар хэл, ухамсар хоёрын шүтэлцээ, ертөнцийг ойлгох ба айчлахад хэлний гүйцэтгэж буй үүрэг, хүний танин мэдэх чадвар ба хэлний холбоо, эдгээрийн харилцан үйлчлэх хэлбэрүүдийг нээн илрүүлэхэд оршиж байна. Нөгөө талаар, хүн ертөнцийн юмс үзэгдэлтэй харилцан үйлчилсэн туршлагаа юу гэж үздэг вэ гэдгийн хариултыг хэлний баримтын шинжилгээнээс олохоор барахгүй, үүнээс тухайн хэлтэн соёлтны танин мэдэхүйн туршлага, ертөнцийг үзэх үзлийг мэдэх боломжтой гэж үзэж байна.Issues in the Relationship Between Language and CognitionWuyunbaoligeDoctoral student at the Department of Mongolian Language, School of Humanities and Social Sciences, MNUE.Tsog-Ochir AvirmedAdvisory Professor of the Department of Mongolian Language, School of Humanities and Social Sciences, MNUE.AbstractThis article examines how language and its properties are defined in recent research within cognitive linguistics, the challenges in defining cognition, and the role of language in cognitive processes. As a system, language serves to reflect, represent, and express the structure of cognitive activity, playing a crucial role in activating cognition and shaping collective knowledge and experience. The cognitive process is encapsulated and represented by the main verb, and the relationship between cognition and language is explored through the formation of concepts, exemplified by the concept of “money.” Additionally, the structuring of events, the summarization of meaning, and the role of linguistic signs in formulating cognitive processes are analyzed. The semantic structure of individual lexical units, particularly verbs, is examined to clarify the foundations of cognition through a model of their semantic structure. Since human perception is shaped by experience, the development of a holistic image schema is explained using linguistic evidence, demonstrating how experience


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3818interacts with the real world to construct meaning.Keywords: Language, culture, cognitive linguistics, cognition, concept, language world picture, lexical independent unit, semantic structureНом зүйБолдыров Н. Н. (2014). Когнитивная семантика. Введение в когнитивную лингвистику. Курс лекций. Издание 4-е исправленное и дополненное. Тамбов. Варела Ф., Томпсон Э., Рош Э., (2016). Отелесненный ум. Когнитивная наука и человеческий опыт. Пер. с англ. К. Тулупова. М.: Фонд “Сохраним Тибет”. Вежбицкая. А. (2001). Понимание культур через посредство ключевых слов. М. /Пер. с англ. А.Д. Шмелев/ Кубрякова Е.С., Демьянков В.З., и др., (1997). Краткий словарь когнитивных терминов. М. Матурана У., Варела Ф. (2019). Древо познания: Биологические корни человеческого понимания. Пер. с англ. Ю. А. Данилов. М.: УРСС: ЛЕНАНД. Попова З.Д., Стернин.И.А. (2010). Когнитивная лингвистика. Золотая серия. М.Ринчен Б., (1967), Монгол бичгийн хэлний зүй. Дөтгөөр дэвтэр. Өгүүлбэр зүй. Уб. Стивен Пинкер. (2016) Субстанция мышления. Язык как окно в человеческую природу., пер. с англ. В.П. Мурат, И.Д. Ульянова. УРСС. Телия В. Н. (1996). Русская фразеология. Семантический, прагматический и лингвокультурологический аспекты. М.:Школа “Языки русской культуры” Чулуундорж Б.(2001). Когниц: Сэтгэл судлал-хэл шинжлэл-мэдлэгийн онол. Уб. Johnson M. (1987) The Body in the Mind: The Bodily Basis of Meaning, Imagination, and Reason. University of Chicago Press. Kemmerer D., (2019). Concepts in the Brain. The View from Cross-Linguistic Diversity. Oxford University Press. Kompa A., (2024). Language, Cognition, and the Way We Think. An interdisciplinary approach. BloomsburyLevinson C. S., (2004). Space in Language and Cognition. Cambridge University Press. Steven Pinker. (1998). How the Mind Works. Penguin Books.© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


19МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ЯРИАНЫ НАЙРУУЛГЫН АЯЛГА, ДУУДАХ ЗҮЙЖигдэнгомбын Янжинлхам*МУБИС, НХУС-ийн Монгол хэлний тээнхимийн багш, докторант, Улаанбаатар, МонголЦэрэнцолын Оюун**МУБИС, НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн зөвлөх профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.02.24 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйАман ярианы хэлэнд хамаарах нэгэн чухал хэм хэмжээ бол дуудлагын хэм хэмжээ юм. Өөр хоорондоо өвөрмөц ялгаа бүхий нутгийн аялгуунуудад хуваагдаж байдаг утга зохиолын хэлний тогтвортой хөгжих шимт хөрс болсон гол нэгэн аялгуу байх бөгөөд тэр нь утга зохиолын хэлний суурь аялгуу болно. Аль ч хэлэнд байдаг харь гаралтай үгс нь тухайн хэрэглэж байгаа улсын хэлний үгийн санг баяжуулан хэл хоорондын угталцал, нэвтрэлцлийг хангаж байдаг бөгөөд иймээс харь үгийг эх хэлнийхээ авиан зүйн дагуу дуудахыг зөв дуудлага гэж болно.Дуудлага болон ярианд нөлөөлөх чухал зүйлийн нэг нь аялга юм. Яриан дахь аялгын өгсөх, уруудах болон тэгш хувилбар тус тус хэм хэмжээтэй, энэ бүхнийг баримталж байж ярианы өнгө аяс зохистой сонсогдоно. Ярианы аялга, дуудлага дахь дуу хоолой, ярианы аяс, дууны өнгө зэрэг нь хувь хүний давтагдашгүй бодгаль шинж чанартай бөгөөд энэ нь ярианы эрхтнүүдийн хэмжээ, тэдгээрийг удирддаг мэдрэлийн системийн үйл ажиллагаа үүрэг нь хүн бүрд өөр өөр онцлогтой байдагтай холбоотой. Ярианы хэмнэл бол зөвхөн хэлэмж, бие даасан үгсийн дуудлага төдий зүйл биш, түр зогсолт бөгөөд энэ нь яриаг аман бус аргаар үргэлжлүүлж буй явдал юм.Түлхүүр үг:Монгол хэлний дуудлагын хэм хэмжээ, зөв дуудах зүй, бичлэг болон дуудлагын ялгаа, онцлог, харь гаралтай үгийн дуудлага, дууны өнгө, аялга, өнгө аяс зэрэг дуу хоолойн шинж чанарууд, ярианы хэмнэл, түр зогсолтУдиртгалХэлний хэм хэмжээг англи хэлээр \"norm of language\", opoc хэлээр \"языковая норма\" гэж нэрлэдэг. Мөн хэлний хэм хэмжээнээс гадна стандарт гэх нэр томьёо хэрэглэгддэг бөгөөд “Стандарт /standard/ гэсэн энэ үг нь 1. Жишиг, түвшин 2. Хэм хэмжээ 3. Шалгуур үзүүлэлт гэсэн утгатай талаар олон хэлний тольд бичсэн байдаг. Гэхдээ “norm”, “standard” гэсэн энэ хоёр үг хэм хэмжээ гэсэн * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3820нэгэн ижил утгаар Франц, Герман зэрэг зарим улс оронд хэрэглэгддэг байна. Доктор Д.Боролзой “Монгол хэлний хувьд “norm”-ийг хэлний хэм хэмжээ, “standard”-ыг жишиг буюу стандарт гэж оноосон байдаг бөгөөд стандарт бол зайлшгүй мөрдөх хатуу тогтсон зүйл байдаг” (Боролзой. 2019, х.47-48) гэж тэмдэглэжээ. Бид судалгаандаа “хэлний хэм хэмжээ” гэсэн ойлголтыг эрдэмтэн Э.Пүрэвжавын тодорхойлсон “Хэлний хэм хэмжээ нь нийгэм олноороо хүлээн зөвшөөрсөн харьцангуй тогтвортой дүрэм журам төдийгүй, хэлэхүйн үйл ажиллагааны бодит байдал болон хэлний тогтолцоо, түүний хөгжлийн чиг хандлагыг тусгасан дүрэм журам” (Пүрэвжав. 2020, х.21) гэсэн томьёоллыг баримтлан авч үзэж байна. Энэхүү “монгол хэлний ярианы найруулгын судалгаа” нь нийтийн ярианд хамаатах учир түүний аялга, дуудах зүйн хэм хэжээг авч үзнэ.Монгол хэлний дуудлагын хэм хэмжээ судлалын товчАман ярианы хэлэнд хамаарах нэгэн чухал хэм хэмжээ бол дуудлагын хэм хэмжээ байдаг. Монгол хэлний дуудлагын хэм хэмжээг журамлаж, нэгэн мөр болгох гэсэн оролдлогыг монгол хэл бичгийн мэргэд, эрдэмтэн судлаачид эртнээс хийж ирсэн байдгийг товч авч үзье.Доктор Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ судлал” (2002) номдоо “Монгол утга зохиолын хэлний үгийн сан, дуудлагын хэм хэмжээг журамлаж тогтоохыг тодорхой хэмжээгээр урьдал болгосон бүтээл бол “Хааны бичсэн манж монгол үгийн толь бичиг” (1746) мөн гэж монгол судлаачид үздэг. Энэхүү толь бичиг нь “Хорин нэгт тайлбар толь”(1717)-ийн монгол үгийг манж үсгээр галиглан буулгасан толь бичиг болно” (Пүрэвжав. 2020, х.72) гэж онцлон хэлсэн байдаг. Үүнээс хойш Хөх хотын түмэд Галсангийн “Монгол үсгийн бүгд тайлбар бичиг” (1835), Дуун ухаантан Дэлэгжунайн “Монгол үсгийн гол ёсыг Тодотгогч толь”-наймдугаар бүлэг, XIX зууны сүүлч XX зууны эхэн үед амьдарч байсан Түмэд Дугаржавын “Монгол үсгийн чухлыг цуглуулсан бичиг” (1909), Дуун ухаантан Тогтохтөрийн \"Лам өгүүлэхүйн арслан манзшир эгшигт эхэд мөргөж, монголын зуун хорин гурван цагаан толгой үсгийг туурвисан Оюун билгийн соёрхол\" (1864) зэрэг уламжлалт хэл зүйн бичгүүд гарсан бөгөөд эдгээр бүтээлийг судлаачид “монгол хэлний дуудлагын өнгөрсөн үеийн түүхэн бодит байдлыг ойлгож, улмаар орчин цагийн монгол хэлний дуудлагын хэм хэмжээтэй цуваа цагийн үүднээс харьцуулан судлахад чухаг эх хэрэглэгдэхүүн болно” гэж үнэлсэн байдаг. Орчин цагийн монгол хэлний зөв дуудлагын хэм хэмжээний тухай сэдвээр эрдэмтэн Э.Вандуй “Үгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв боловсон ярихын төлөө\" (1960), \"Монголын утга зохиолын хэлний дуудлагын нормын асуудал\" (1962), \"Орчин үеийн монголын утга зохиолын хэлний нормын асуудалд” (1964), \"Монгол хэлний зөв дуудах ёсны зарим асуудлаас” (1966) зэрэг өгүүллүүд хэвлүүлсэн бол Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ судлал” (2020) бүтээлийн 2-р бүлэгт энэ тухай авч үзсэн байна.


21МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Нийтийн ярианд утга зохиолын хэлний зөв дуудахуйн хэм хэмжээ баримтлах ньБие даасан нэг улс үндэстэн нь төрийн албан хэргийг хөтлөн явуулах, хууль тогтооход хэлэлцэх хэлтэй байх бөгөөд түүнийг “Албан ёсны хэл/official language/” (Бат-Ирээдүй. 2014, х.14) гэж тодорхойлдог. Монгол улсын Үндсэн хуулийн 8-р зүйлийн 1-д \"Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн\" гэж заасан байдаг. Тухайн улсын албан ёсны хэл нь өөрийн доторх нутгийн аялгуунуудын дотроос гол зонхилох аялгуун дээр үндэслэн үндэсний хэл буюу утга зохилын хэлийг бий болгодог. Монгол улсад халхын аялгуу дээр үндэслэн утга зохиолын хэл тогтсон байна. Утга зохиолын хэл /literary language/ гэдэг нь “...Хэл зүйн хэм хэмжээ, үгийн сангийн хэм хэмжээ, зөв дуудахуйн хэм хэмжээ, зөв бичихүйн хэм хэмжээ, найруулан бичих хэм хэмжээ зэрэг хэлний хэм хэмжээний дүрмийг дагаж биелүүлж байдаг (Бат-Ирээдүй. 2014, х.219). Хэл нь байнгын хөгжил хөдөлгөөнтэй байдгаас бичгийн хэл нь харьцангуй тогтвортой, ярианы хэл нь бичгийн хэлийг бодвол харьцангуй хурднаар, бүр хүн нэг бүрийн яриагаар хувьсаж өөрчлөгдөж байдаг. Хэлний хамгийн чухал хэрэгцээ болох харилцах үүрэг нь эхэнд тавигддаг учраас хувийн харилцаа буюу хүн нэг бүрийн ярианд бичгийн хэлний хатуу хэм хэмжээг мөрдүүлэх ямар ч боломжгүй юм. Магадгүй шаардлагагүй ч байх. Гэхдээ олон нийтийн өмнө ярихдаа утга зохиолын хэлний хэм хэмжээг баримтлах нь хэлний ойлгомжтой байх чанарт нийцнэ. Өөрөөр хэлбэл нийтийн ярианд утга зохиолын хэлний зөв дуудах хэм хэмжээг баримтална гэсэн үг. Одоо хэлний зөв дуудлагын онцлогтой холбогдох асуудлуудыг авч үзье. Утга зохиолын хэлний зөв дуудлага /correct pronunciation/ нь монгол хэлний хэм хэмжээний салшгүй нэг бүрэлдэхүүн нь болохын зэрэгцээ журамламал дуудлагын хэм хэмжээ /orthoepic norm/ тогтоож, түүнийг дагаж мөрдөх нь эргээд хэл ярианы соёлыг бий болгодог гэж бид ойлгодог. Ер нь энэ асуудлыг судлан үзвэл, зөв дуудах зүй /ortheopy/нь тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг сонсголонтой бөгөөд бүрэн хэлбэржүүлэн дуудах хэм хэмжээг тодруулан, журамлан хэвшүүлэх аргыг боловсруулдаг хэл шинжлэлийн салбар ухаан юм. Манай судлаач, хэл шинжлэлчид энэ дагуу өөрсдийн санал дүгнэлтийг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, “Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг 1”-д “Зөв дуудах зүй хэлэхүйн цуваан дундах авиалбарын дэс дараа, хэм хэмжээг судлан тогтоохын хамтаар аялга, авианы зохицол, дүрслэмж зэрэг сүегэр авианы хэсгийг харилцаанд оновчтой хэрэглэх ёсыг журамлаж өгдөг (Бат-Ирээдүй. 2014, х.91) хэмээсэн бол, академич Д.Төмөртогоо нарын бүтээлд “Өөрөөр хэлбэл, бичсэн зүйлийг хэрхэн унших, аман ярианы үг хэллэгийг хэрхэн дуудах асуудлыг тусгайлан боловсруулсан дүрмийн хураамж юм (Төмөртогоо, Цэцэгдарь, Санжаа. 2020, х.121) гэж бас тодорхойлсон байдаг. Иймд зөв дуудах зүй, зөв дуудлага нь ярианы хэлний нэгэн гол тулгуураас гадна ярианы найруулгын сонсол зүй талын чухал чимэг болох хэрэглэхүүн юм.Олон нийтийн ярианд утга зохиолын хэлний зөв дуудахуйд юу анхаарахыг доорх хэдэн зүйлээр тодруулан авч үзэж байна. Үүнд:


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38221. Төв халх аялгуугаар дуудах. Утга зохиолын хэл бол тухайн хэлнийхээ ерөнхий шинж, зүй тогтлыг хадгалдаг боловч, өөр хоорондоо өвөрмөц ялгаа бүхий нутгийн аялгуу /dialect word/-нуудад хуваагдаж байдаг. Тэдгээрийн дотроос утга зохиолын хэл тогтворжин хөгжих шимт хөрс болсон гол нэгэн аялгуу байх бөгөөд тэр аялгууг утга зохиолын хэлний суурь аялгуу гэж үзэж болно. Судалгаануудад ч тэгж үзсээр иржээ. Бидний үзэхээр монгол хэлний утга зохиолын хэл нь халх аялгуун дээр суурилсан байдаг учир олон нийтийн ярианд төв халхын аялгуугаар ярих нь нийтэд ойлгомжтой байх шаардлагыг хангадаг болох нь илэрхий байна. Энэ талаар “Орчин цагийн монгол хэл” номд \"Төв халхын аялгууны авианы дуудлага нь Монголын утга зохиолын хэлний журамлах (баримжаа) дуудлага болж байдаг\" (Төмөртогоо, Цэцэгдарь, Санжаа. 2020, х.129) хэмээн тодорхойлсон нь чухал ухагдахуун болох билээ.Ойрад аялгууны Халимаг аман аялгуунаас нэгэн жишээг авч үзвэл, “Дэлхэй дээрэ ажаһуужа байһан арадууд өөрын түрэлхи хэлэтэй байдаг. Хэлэн болбол хүн зоной сугтаа ажаһуужа, ажаллаха, бэе бэеэ ойлголсохо, хөөрэлдэхэ зэвсэг, арга юм. Тиимэһээ хэлэн гээшэ олониитын ажабайдалда хэрэгтэй зүйл арга болона. Манай энэ бүмбэрсэг дэлхэй дээрэ айхавтар олон яһатан ажаһуудаг. Тэдэнэр өөрын түрэлхи хэлэтэй. Тэдэ түрэлхи хэлэнэй абяанууд, үгэнүүд ондоо хэлэнүүдһээ илгаатай. Манай хэлэн ород, саухили, хитад хэлэнһээ тад ондоо хэлэн” гэсэн нь хэдийгээр монгол хэлээр ярьсан боловч ойлгоход бэрхшээлтэй бөгөөд, эндээс Халх болон Ойрад нутгийн аялгууны ялгаа тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл “орчин үеийн монгол хэл аялгуунууд нь хэлний урт удаан түүхэн хөгжлийн явцад эгшгийн зохицол, гийгүүлэгчийн байр, үеийн үндсэн бүтэц, язгуур дагавруудын залгамал тогтолцоо, хэл зүйн үндсэн хэлбэрүүд, өгүүлбэрийн гишүүдийн тогтсон байрлал зэрэг олон талаараа уулын нийтлэг шинжээ их төлөв хадгалсаар ирсэн боловч авианы үндсэн бүрэлдэхүүн; урт, хос эгшгийн байдал, авианы ижилшил, үгийн эхний шүргэх гийгүүлэгчийн хувьсал, хамжин шүргэх гийгүүлэгчийн хөгжил зэрэг өдий төдий шинжээрээ бие биеэсээ ялгамжаатай болсныг ОЦМХ хамтын бүтээлд (Төмөртогоо. 2002, х.58) тэмдэглэжээ.Энэ бүхэн ярианы найруулгын онолын нэгэн чухал хүчин зүйл, тулгуур болох юм. Эрдэмтэн Э.Вандуй нэгэн өгүүлэлдээ “Төв халхын аялгуугаар ярьж сурах явдал нь зөвхөн халхаас бусад монгол овогтон, ястан, хүмүүст хамаарах төдий биш, халхчуудад нэгэн адил хамаарах зүйл юм” (Вандуй. 1960) хэмээснийг энд дурдах нь зүйтэй. Монгол хэл нь Халх, Ойрад, Буриад, Өвөрлөгч гэсэн дөрвөн нутгийн аялгуунд, аялгуу тус бүр нь аман аялгуу /subdialect/-нд, аман аялгуу нь салбар аман аялгуунд хуваагддаг. Халх аялгуу нь Төв халх, Өрнөд халх, Дорнод халх гэсэн салбар аман аялгуутай бөгөөд хоорондоо ялгаатай. Эрдэмтэн Э.Вандуй “Үгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв боловсон ярихын төлөө\" (1960) өгүүлэлдээ “найрамдах-найрамтах, хувьсгал-хувьсхал, удиртгал-удиртхал, урсгал- урсхал, шийдэм-шийдам, чийрэг-чийраг, шөнө-сөнө, чээж-цээж,


23МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хувцас-хувчис, өчигдөр-өцөгдөр, өгүүлбэр-үгүүлбэр, өгүүлэл-үгүүлэл, болжморбулжмар, бялзуухай-болжуухай, хошуу-хушуу, бөгж-бөлзөг, шүүгээ-шүүгий, ноднин-ниднон, цоож-цооз, нотолгоо-нуталгаа” (Вандуй. 1960) гэж халх аялгууны салбар аялгуунуудад янз янзаар дууддаг гэсэнтэй санал нэг байна. Учир нь эдгээр жишээ баримт бол монгол хэлний ярианы найруулгад төдий их нөлөөлөхгүйгээр ойлгогдох боловч, ер нь утга зохиолын хэлний аялгуугаар зөв дуудах нь хэлний нэгдмэл, журамламал байдлыг харуулах учиртай гол үзүүлэлт юм.Судлаачдын үзэж байгаагаар монгол хэлний нутгийн олон аялгууны дуудлага нь орчин цагийн монгол утга зохиолын хэлний суурь аялгуу болсон төв халхын аялгуунд нөлөөлөн хувьсаж, үгийн дуудлага нь бичлэгтэйгээ ихэд ойртож байгаа нь өнөөгийн монгол хэлний бодит төрх болно. Утга зохиолын хэм хэмжээнд үгийг хэрхэн дуудахыг тэмдэглэсэн зөв дуудлагын толь бичиг /dictionary of orthoepic/-ийг баримтлах нь зүйтэй. Ярианы найруулгын ач холбогдол талаас үзвэл, дуудлагын толь бичгүүд нэн чухал. Ийм толь бичиг нь дуудлагын өргөлт болон хөгтэй хэлнүүдэд их чухал байдаг бөгөөд монгол хэлний хувьд доктор М.Базаррагчаа \"Зөв дуудах зүй\"(1984), эрдэмтэн О.Самбуудорж \"Монгол хэлний үгийн дуудлагын толь\"(2011) зохиож хэвлүүлжээ. Ийм зөв дуудах зүйн толь бичиг, хэрэглэгдэхүүнүүдийг мэргэжлийн хүмүүс, багш, судлаачид нарийн судлан сургалт, нийтийн ярианы хэлэнд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарвал зохих юм. 2. Бичих ярих өөрХүмүүс ярихдаа авиагаа нэгэн зэрэг хэлдэггүй, цувруулан үргэлжлүүлж хэлдэг учраас залгалдан гарсан авианууд нь нэг нэгэндээ нөлөөлж, нэг авиа их бага, янз бүрээр хувилан, заримдаа огт өөр авиа болж сонсогдох явдал нэлээд тохиолддог. Өөрөөр хэлбэл бичгийн хэлэнд байгаа үгийг (хэлбэрийг) яг тэр хэвээр нь хэлэх тохиол байх боловч өгүүлэх эрхтний үйл ажиллагаа, уг үгэнд орсон авианы нийлцээс шалтгаалан бичигт байгаа хэлбэр дуудлага хоёрын хооронд ялгаа гардаг. Тийм ч учраас хэл шинжлэлийн ном зохиолд хэлний хэм хэмжээг бичгийн болон ярианы гэж тухайлан ялган хэрэглэсээр иржээ. Жишээлбэл: “байсан юм” гэж бичээд “байсым”, ”болдоггүй юм” гэхийг “болдгүйм”, “таван буудал” гэхийг “тавам буудал”, “давхар руу” гэхийг “давхар луу” гэх мэтээр дууддаг нь хэлэгдэх байдлын дагуу дуудаж ирснийг харуулна. Энэ тухай эрдэмтэн Д.Отгонсүрэнгийн “Англи, Франц мэт хэлний үгийн бичлэг, дуудлага зөрөөтэй байдаг нь бичгийн хэлний хэм хэмжээ, дуудлагын хэм хэмжээгээр ялгарч ирсэн зүйл болно. Монгол бичгийн бичлэгийг өнөөгийн утга зохиолын хэлний аман хэлбэртэй харьцуулбал ихээхэн зөрөөтэй болохыг бэлээхэн харж болох бөгөөд харин орчин цагийн монгол хэлний үгийн бичлэг дуудлага хоёр зөрүү багатай, ихэнх үгийн бичлэг дуудлага хоёр ижил байдаг” (Отгонсүрэн. 1979, х.16) гэж тодорхойлсныг энд онцлох нь зүйтэй.Мөн судалгаануудаас үзвэл, бичигт ижил бичдэг боловч дуудлагаараа утга нь ялгарах тохиолдол ч байна. Жишээлбэл, \"Ангийн ажил” (охотничье дело) [hunting], \"ангийн ажил\" (классная работа) [class- work] гэхэд энэхүү хоёр


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3824адилхан “ангийн” хэмээх үг нь хэлний хойгуурх ба дундуурх (эс тагнайширсан ба тагнайширсан) эр эгшгээрээ эсрэгцэн утга ялгаж” байдаг нь онол, практикийн аль ч баримтаар харагддаг билээ.3. Харь гаралтай үгийн дуудлага.Харь гаралтай үг аль ч хэлэнд байдаг бөгөөд энэ нь тухайн хэрэглэж байгаа улсын хэлэнд үгийн санг нь баяжуулан хэл хоорондын угталцал, нэвтрэлцлийг хангаж байдаг чухал хэрэглэгдэхүүн юм. Энэ нь дэлхийн хэлнүүдийн харилцааны нэг хэлбэр мөн. Харь үг тухайн хэлэнд нэвтрэх олон арга зам байдаг.Монгол хэлэнд ямар хэлний үг хэрхэн нэвтэрсэн талаар эрдэмтэн Э.Пүрэвжав “харь хэлний үг амаар буюу шууд, бичгээр буюу дам гэсэн хоёр хэлбэрээр нэвтрэх бөгөөд монгол хэлэнд хятад, манж, төвд хэлний үг ихэвчлэн шууд нэвтэрсэн байхад самгард, түрэг болон европын хэлний үг бичгийн замаар нэвтэрчээ” (Пүрэвжав. 1996, х.45) гэжээ. Харь хэлнээс зээлдсэн авсан үгийг монголчлогдсон үг, дэлхий нийтийн шинж чанартай нэр томьёоны үүргээр хэрэглэгдэж байгаа харь үг гэж авч үздэг. Урьд харь хэлнээс зээлдэн авсан нэг хэсэг үг монгол хэлэнд ороод удсан тул олон жилийн турш монгол үгтэй адил болтлоо хэвшиж, монгол хэлний үндсэн сангийн үгсээс мэргэжлийн бус хүн ялгахааргүй болтлоо нутагшжээ. Жишээлбэл, санскрид хэлнээс авсан чиндана, шлюка гэдэг үг орчин цагийн монгол хэлэнд зандан, шүлэг гэдэг монгол үг, уйгараас зээлдэн авсан коврок, шави зэрэг үг хувраг, шавь гэж хэлэгдэж, орос хэлнээс зээлдэн авсан тормоз, дежурный хэмээх үг тоормос, жижүүр гэсэн монголжсон үг болсон байна. Энэ мэт нутагшсан үгийг дуудахдаа монгол үгийн адилаар, харин тэр хэвээр нь хэрэглэж байгаа тохиолдолд хэрхэн зөв дуудах вэ, яриандаа яаж зохистой шигтгэж оруулах вэ гэдэг нь бидний судалж буй ярианы найруулгад чухал юм.Эрдэмтэн Э.Пүрэвжав энэ талаар судалгаандаа “Америкийн хэл шинжлэлтэн Л.Блумфилд [Leonard Bloomfield] (1887-1949)-ийн тэмдэглэсэнчлэн \"Харь гаралтай үг нь уугуул эх хэлнийхээ авианы дуудлагыг хадгалдаг” онцлогтой хэмээгээд “орчин цагийн монгол хэлэнд гадаад хэлнээс зээлж авсан \"курс\" (course) [kɔ:s], \"фунт\" (pound) [paund] гэх мэт үгийг бичлэгээр нь хэрэглэдэг атлаа хэлж дуудах үедээ орос хэлний дуудлагаар “күрс”, “фүнт” хэмээн өргөлттэй “ү” эгшгийн маягаар дууддаг бөгөөд бичихдээ ч \"курсийн\", \"фунтээр\" гэж эр эгшигтэй үгэнд эгшиг зохицох ёсыг хатуу баримтлалгүй дагавар, нөхцөл залгадаг” (Пүрэвжав. 2020, х.100) гэсэн байна. Бидний санахад, харь гаралтай үг нь ингэж зээлдүүлэгч эх хэлнийхээ авиан зүйн хэм хэмжээг тэр болгон амархан “хаячихдаггүй” ч яриандаа монгол үгтэй адил дуудах учиртай. Гадаад хэлнээс гаралтай үгс монголжих ерөнхий зүй тогтол нь монгол утга зохиолын хэлний дуудлагын хэм хэмжээнд захирагдахад оршино. Өөрөөр хэлбэл “харь хэлний үгийг эх хэлнийхээ авианы байрлалын дагуу дуудахыг зөв дуудлага гэж болно. Жишээлбэл: \"Трактор\" гэж бичдэг үгийг монгол хүн эх хэлнийхээ авианы байрлалын дагуу \"Траахтар\" гэж дуудаж буйг зөв дуудлага гэж болно. Гэхдээ бичихдээ орос бичлэгээр нь бичнэ. Гадаад үгийн дуудлага, бичлэг монгол хэлний практикт ч бас өөр байна. Гэтэл орос хэлний сумка гэх үгийг бид тэгж дуудахгүй өөрийн хэлний дуудлагын


25МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38бүтцэд оруулан цүнх гэж дуудна, бичнэ ч. Энэ бүхнийг ярианы найруулгад орос маягаар дуудвал нэг төрлийн алдаа сонсогдох болно.4. Ярианы аялгадаа анхаарах. Ярианы найруулга талаас үзвэл, хэлэх дуудлага болон ярианд нөлөөлөх чухал зүйлийн нэг нь аялга юм. Яриан дахь аялгын өгсөх, уруудах болон тэгш хувилбар тус тус хэм хэмжээтэй, энэ бүхнийг баримталж байж ярианы өнгө аяс зохистой сонсогдоно. Зөв дуудах зүй юуг судлах талаар судлаачдын дунд хоёр төрлийн санал бий. Нэг хэсэг нь уран илтгэгч, уншигчийн яриа, аялга, өргөлт зэргийг зөв дуудах зүйд хамааруулдаг бол, нөгөө хэсэг нь зөвхөн хэлэхүйн цуваанд байгаа авиаг хэрхэн өгүүлэх байдлыг судлах ёстой гэж үздэг.Аялга нь дуу хоолойны дуугаралттай холбоотой логик болон хэлэмжийн өргөлт, түр зогсолт, хоолойн өнгө аяс, дууны хүч, хэмнэл зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан нарийн төвөгтэй үзэгдэл юм. Аялгаар ярианы өнгө аясыг янз бүрээр илэрхийлдэг төдийгүй ярьж байгаа хүн (илтгэгч) хандлагаа илэрхийлэхэд тусалж, ярианы хамгийн чухал цэгүүдийг онцолж өгдөг. Аман яриа бичгийн хэлнээс юугаараа ялгардаг талаар хэл шинжлэлч эрдэмтэн А.Б. Шапиро: “...Аман ярианд бид бичмэл зохиолд хэзээ ч нэг бүрчлэн тэмдэглэгддэггүй, тэмдэглэх ч аргагүй ярианы өнгө хөгөө нэмэх, багасгах, хэмнэлээ удаашруулах, түргэсгэх, дууны өнгө аясаа өөрчлөх гэх мэтийн завсарлагыг олонтоо хийдэг. Ингэх нь хөгжмийн бичвэрт шаардагддагаас багагүй, магадгүй бүр ч илүү олон янзын тэмдэгтийг шаардах болно...\" хэмээсэн байдаг. Эндээс аялгын үүрэг нөлөө, янз байдал хэчнээн олон болохыг харж болох юм. Аялгын нэгжүүд илтгэгчийн тухай бүх мэдээллийг хадгалж байдаг. Тухайлбал, түүний мэдрэмж, ярилцагчтай харилцах хандлага, сэтгэл санааны байдал гэх мэт. Хэрэв ямар ч аялгагүй яривал яриа “сонирхолгүй, хөшингө”, бас уран илэрхийлэлгүй болдог. Зарим эрдэмтний үзэж байгаагаар аялгыг бичгийн хэлэнд ч илрүүлэн гаргаж болох ажээ. Судлаач Н.И.Жинкин, “Мэдээжийн хэрэг, текст нь хөг аялгын өндөр, нам, үргэлжлэх хугацаа, давтамжийг шууд илэрхийлдэггүй. Алийг нь ч бичвэрт тэмдэглэх аргагүй... Харин уншигч бичвэрт бичигдсэн аялгыг уншиж сэргээх ёстой. Үүнгүйгээр текстийг зөв уншиж, ойлгох боломжгүй юм” гэжээ. Жишээ нь, жүжигчин зохиолыг уншаад тайзан дээр дүрийг амилуулахдаа аялгын элемент бүрийг хурц тод илэрхийлснээр бичвэрийн утгыг бүрэн нээж чадах юм. Дуу хоолойн ямар шинж чанарууд аялгатай холбоотой вэ?Дуу хоолой бол хурууны хээ, бичгийн хэв, алхаа гишгээ, дадал зуршил болсон дохио зангааны адил тухайн хүнд л хамаарах онцлог шинж чанартай байдаг. Иймээс дуу хураагуурын бичлэг байвал цагдаа нар утсаар ярьсан алан хядагчийг таньж, эсвэл тагнуулыг яллах боломжтой гэж үздэг. Учир нь хүн дуу хоолойгоо танигдахын аргагүй өөрчлөх боломжтой мэт санагддаг ч нэгдүгээрт, дуу хоолойгоо удаан хугацаагаар өөрчлөн ашиглах боломжгүй, хоёрдугаарт, дууны хөг, өнгө аяс, дуу хоолойн эрчимт байдлын анхны хэв маягийг одоо үед


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3826ашиглаж байгаа төхөөрөмжүүдийг ашиглан сэргээж болдог гэж судлаачид үздэг байна. Дуу хоолой бүрийн давтагдашгүй өвөрмөц шинж байдал нь нарийндаа бол тэдгээрийн цогц, нийлэмж юм. Сонсогч ярианы аялгын олон янз байдлыг эергээр, нэгэн хэвийн яриаг сөргөөр хүлээн авдаг. Жишээлбэл, нэгэн хэвийн яриаг “ёо унтах нээ”, “чихэнд чийртэй юм бэ” гэж төвөгшөөдөг бол өндөр дуугаар яривал “Чих дүлийрлээ”, “Хэнгэрэг хагарлаа”, эсвэл хэтэрхий намуухан яриаг “амандаа бувтнаад”, “маань уншаад байгаа юм уу” гэх мэтээр таагүй хүлээж авдаг. Хүний чих хэт өндөр, эсвэл намуухан дууг удаан хугацаагаар хүлээн авах чадваргүй байдаг байна. Дууны өнгө бол ярианы найруулгад орхигдож болохгүй чухал нэгж байдаг. Энэ нь хоолойн өвөрмөц өнгө аяс юм. Сонсогч нь дуу хоолойны өнгө аясыг бусад дуулдацын шинж төлөв нь нэг ижил байсан ч тухайн дуу хоолойг ялгаж таниулж буй өвөрмөц онцгой өнгөний ялгараа гэж хүлээн авдаг. Учир нь дууны өнгө бол давтагдашгүй, бодгал шинж чанартай. Онолын хувьд бол ярианы эрхтнүүдийн хэмжээ, тэдгээрийг удирддаг мэдрэлийн системийн үйл ажиллагаа үүрэг нь хүн бүрд өөр өөр онцлогтой байдагтай холбоотой. Дууны өнгө нь юуны түрүүнд дууны хөвчийн хамхилт, багалзуурын хөндийн цуурайлуур, залгиур, ам, хамрын байдлаас хамаардаг. Дуу хоолойн тааламжтай, сайхан өнгө нь харилцагчтай хурдан холбоо тогтоож, сонсогчдыг татах боломжийг олгодог. Дуулдаж, сонсогдож буй аман ярианы нэг чухал шинж чанар бол хэлэхүйн хурд болно. Эрдэмтэн Паул Л.Соперийн саналаар бол хурдын тухай ойлголтод: • Нийт ерөнхий ярианы хурд; • Бие даасан хэлэмжийн дуугаралтын үргэлжлэх хугацаа;• Завсарлага болон зогсцын үргэлжлэх хугацаа хамаарна.Тэрээр ярианы хурдыг тухайн хүний онцлог, ярианы агуулгын шинж чанартай холбоотой гэж үзжээ. Паул Л.Сопер хэлэхдээ, \"Агуулга нь чухал байх тусам яриа нь нэн даруу төлөв байдаг\", харин \"хувийн яриа, ялангуяа тохиолдлын сэдвээр ярьж буй яриа нь олон нийтэд зориулсан ярианаас илүү хурдан өнгө аястай байдаг\" гэжээ. (Основы искусства речи / Пер. с англ. 2-е изд., испр. 1992. х.170). Агуулга нь тодорхой хурдтай, ойлгомжтой, тогтоцтой байхыг шаарддаг хэлэмжүүд байдаг. Гэтэл хэт хурдтай яриаг хүмүүс “Галзуу юм шиг тачигнаад!”, “Галлаад өнгөрлөө” гэх буюу хэт удаан болхи яриаг “Нойрны эм”, “Унтуулчихлаа” гэхчлэн шүүмжилдэг. Энэ нь ярианы найруулгад дууны хурд тохирсонгүй гэсэн үг.Хэрвээ харилцан ярилцагчид бие биенээ мэддэг бол дэндүү хурдан яриа хэвийн үзэгдэл байх боловч нийтийн ярианд зохимжгүй юм. Ихэнх илтгэгчид минутад 120-150 үг хэлдэг. Удаан яриаг сонсогчид хэт хурдан ярианаас ч илүү сөрөг байдлаар хүлээж авдаг болохыг судлаачид тооцоолсон байна. Хэт удаан ярьдаг хүн сонсогчдынхоо анхаарлыг алдаж байгаагаа анзаардаггүй. Тиймээс хойрго, сунжирсан ярианаас зайлсхийхийн тулд олон нийттэй харилцахдаа сайтар бэлтгэх хэрэгтэй. Түр зогсоц гэдэг нь ярианы дуугаралтын урсгалыг түр зуур тасалдуулан


27МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38зогсоож байгааг хэлнэ. Энэ нь яриаг аман бус аргаар үргэлжлүүлж буй явдал юм. Түр зогсоцын янз бүрийн ангилал байдаг. Зарим эрдэмтэд өгүүлбэр зүйн болон өгүүлбэр зүйн бус гэж хуваан, дотор нь марталгүй санаж байх, нам чимээгүй байх, сэтгэлийн догдлол зэргээр нь ялгадаг. Бид ажиглалт, судалгааныхаа үндсэн дээр түр зогсцыг доорх байдлаар ангилж ялгах санал дэвшүүлж байгаа юм. Үүнд:- Бичвэрт тохирохуйц цэг таслал бүхий өгүүлбэр зүйн зогсоц. Өгүүлбэр зүйн түр зогсоц нь үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Уртавтар завсарлага нь цэгийн байрлалд, богино завсарлага нь таслалын байрлалд байх юм. Үүнээс гадна, ийм завсарлага нь дэлгэрэнгүй бус өгүүлбэрт өгүүлбэрийн орхигдсон дутуу гишүүний оронд хэрэглэгддэг. Нэгэн уран зохиолын жишээнээс үзвэл, Шанаган хорхой усан доогуур хуй салхи шиг урснам... Түүний араас... дахин тав... бас түүний араас ... тасралтгүй үргэлжилсэн урсгал хөвөрнөм... гэх мэт.- Хэмнэлтэт зогсоц. Зохиолчид яруу найргийн бичвэрийг өлмий болгон хуваахаар зохион байгуулдаг боловч энэ нь жам ёсны болгох гэж биш, харин бичгийн яриаг уянгалаг болгох гэж хэрэглэдэг (яруу найрагт олонтоо тохиолдоно). Ярианы айзам тактыг хөрш зэргэлдээхээс нь салгадаг Логик буюу учирзүйн зогсоц. Энэ зогсоц нь өгүүлбэр зүйнхтэй тохирч давхацдаггүй бөгөөд зөвхөн өгүүлэмжийн логикоор тодорхойлогддог, учир нь логик зогсоц нь ярианы оргил, хамгийн чухал цэгийг тодруулахаас гадна ямар нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд тусалдаг. Жишээлбэл, “Миний хувьд 1984 оны наадмыг ярих дуртай. Аймагт таван түрүү, долоон айраг авна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэхэд шүдлэн түрүүлж, айрагдаад, хязаалан, соёолон түрүүлээд, их нас нэг, хоёр, гурав, дөрөв гээд орчихсон. Тэр бол миний хувьд байхархал байсан\"(Аймгийн алдарт уяач Жамхүүгийн Нямлхагвын ярилцлагаас. http://todmagnai.mn/n/6j7) гэсэн өгүүлэмж байна.. Логик зогсоц нь энэчлэн гол төлөв илтгэгчийн онцлон тодруулахыг хүссэн бүтцийн өмнө болон дараа нь байрлана.- Эргэлзэх, эргэцүүлэн бодох зогсоц. Энэ зогсцын үед илтгэгч хэлэлцүүлэгтээ зориулан үг сонгож олох, бодлоо илэрхийлэх, шинэ талаас нь авч үзэхийг хичээдэг. Түр зогсоц нь ярианы аль ч хэсэгт тохиолддог бөгөөд ярианы хэрэгслээ сонгоход эргэлзээ төрснийг илтгэдэг. Заримдаа энэ зогсоц нь дохио зангаагаар (хуруугаа инчдэх), заримдаа \"Би үүнийг яаж оновчтой илэрхийлэх вэ?\", “Үүнийг өөрөөр яаж хэлэх вэ” гэх мэт үгээр илэрдэг. Сэтгэл зүйн онцгой ачаалал бүхий сэтгэл зүйн түр зогсоц. Зогсох ёсгүй газар зогсоц авсны дараа илтгэгч түүнийг тавлах, баярлах, өрөвдөх, нигүүлсэх гэх мэтийн мэдрэмжээр дүүргэхийг хичээдэг. Сэтгэл зүйн түр зогсцыг театрын тайзан дээр ихэвчлэн ашигладаг, тэдгээр нь маш үр дүнтэй байдаг бөгөөд жүжигчид хэрхэн танилцуулахаа мэддэг. Ингэснээр үзэгчид баатрын сэтгэл хөдлөлийн бүх байдлыг шууд мэдрэх болно. Өдөр тутмын амьдралд ийм зогсоц нь маш ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн сэтгэлийн хөдлөл ихтэй хүмүүст байдаг: Жишээлбэл. Нэгэн жүжгийн зохиолд: \"Та декан руу хэн дуудагдсаныг асуусаар байна уу? Мэдээжээр таныг болон // (уур уцаартайгаар) намайг!\"гэсэн өгүүлэмжтэй жишээ юм.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3828Профессор Ц.Сүхбаатарын “Хэл яриа бол хүн өөрөө юм” (Сүхбаатар, Монгол хэлний найруулгазүй, 2012. 7 дахь хэвлэл, хууд. 1) хэмээн дурдсанчлан аливаа хүнийг ямар маягийн дуудлагаар ярьж буйгаар нь боловсрол, соёлынх нь хэмжээг тодорхойлж болно гэж бид үзэж байна. Мөн ярианы хэлэнд ерөнхийдөө эрхэмсэг, энгийн, хар ярианы гэсэн гурван дуудлагын хэлбэр байдаг бөгөөд “Эрхэмсэг дуудлага бол үг, үеийг бүрэн бүтэн дуудаж, санаагаа төгс илэрхийлэх зорилготой байдаг бол энгийн дуудлага нь бидний өдөр тутмын харилцаанд үүрэгтэй, хэлний тогтсон хэм хэмжээний дагуу хэвийн ярьж хэлэх дуудлага байдаг гэж бид ойлгож байна. Мөн тэрчлэн хэл шинжлэлч О.Самбуудоржийн тэмдэглэсэн “Хар ярианы дуудлага бол хэлний тогтсон хэм хэмжээг анхаарахгүй хааш яаш хэлэх дуудлага юм” (Самбуудорж, 2013) гэх томьёолол ч ярианы найруулгын нэгэн чухал ойлголт юм.Эцэст нь хэлэхэд, энэ мэтчилэн үзвэл ярианы найруулга дахь зөв дуудлага, аялга, үгийн бус найруулгын арга хэрэгсэл олон хувилбараар бий бөгөөд бид энэ хүрээнд төлөөлүүлэн зарим хэсгийг авч үзсэн болно. Ярианы найруулгад зөв дуудах зүй, аялгуу судлалын салбар, түүний онол, арга зүйн асуудал чухлаар холбогддог. Энэ үүднээс бид дээрх асуудлуудыг ярианы найруулгад хамааруулан авч үзэхийг хичээлээ.Speech composition accent and pronunciationYanjinlkham JigdengomboDepartment of Mongolian Language, Mongolian National University of Education, Ulaanbaatar, MongoliaOyun TserentsolDepartment of Mongolian Language, Mongolian National University of Education, Ulaanbaatar, MongoliaAbstractAn important norm of colloquial speech is the pronunciation norm. There will be a basic dialect, which is fertile ground for the sustainable development of the literary language, which is divided into regional dialects that have unique differences from each other, and will be the basic dialect of the literary language.Words of foreign origin in any language enrich the vocabulary of the language used in the country and provide interlingual understanding and penetration, so correct pronunciation is the pronunciation of foreign words in accordance with the phonetics of the native language.Accent is one of the most important factors affecting pronunciation and speech. Ascending, descending and flat stress options in speech have a standard, and if all of them are observed, the tone of speech will sound accordingly.The tone of speech, voice in speech, timbre of speech and timbre of voice are


29МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38unique for each person, and this is due to the fact that the size of the speech organs and the function of the nervous system that controls them are different for each person.The rhythm of speech is not only phraseological units and the pronunciation of individual words, but also pauses, which are a continuation of speech in a non-verbal way.Key wordsPronunciation norms of the Mongolian language, correct pronunciation, differences in recording and pronunciation, features, pronunciation of words of Khart origin, such characteristics of the voice as tone, accent, timbre, rhythm of speech, pausesНом зүйБат-Ирээдүй, Ж. Б.-О. (2014). Монгол хэл шинжлэлийн тайлбар толь бичиг.Улаанбаатар: МУИС пресс хэвлэлийн газар.Боролзой, Д. (2019). \"Цахим орчин дахь монгол хэлний хэм хэмжээ\" нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар.Вандуй, Э. (1960). Үгийн боловсролоо нэмэгдүүлж зөв боловсон ярихийн төлөө. Үнэн сонин.Отгонсүрэн, Д. (1979). Ярианы найруулга соёл. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.Пүрэвжав, Э. (1996). Монгол хэлний хэм хэмжээ. Улаанбаатар.Пүрэвжав, Э. (2020). Монгол хэлний хэм хэмжээ судлал. Улаанбаатар.Самбуудорж, О. (2013). Нийтийн эх хэлний боловсролын асуудалд. Хэл зохиол судлал ЭШБ, Боть 6(38), 6.Сүхбаатар, Ц. (2012. 7 дахь хэвлэл). Монгол хэлний найруулгазүй. Улааанбаатар: МУИС-ийн хэвлэх үйлдвэр.Төмөртогоо, Д. (2002). Монгол хэл шинжлэлийн онол, түүхийн асуудлууд.Улаанбаатар.Төмөртогоо, Д. Ц. (2020). Орчин цагийн монгол хэл. Улаанбаатар: Бит Пресс.Шапиро А. Б. (1961). Русское правописание. 2-е изд. М.Жинкин Н.И. (1982). Речь как проводник информации. М.Сопер П. (1992). Основы искусства речи / Пер. с англ. 2-е изд., испр. М. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3830МОНГОЛ, ХЯТАД ХЭЛНИЙ ДАВТАХ ЁСЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭН ҮЗЭХ НЬГөрөөчингийн Цогзолмаа*МУБИС, Гадаад харилцааны албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэхүү судалгаа нь хэл зүйн хувьд өөр өөр онцлогтой Монгол, Хятад хэлнийдавтагдах үгсийн үзэгдлийг судалсан юм. Хэл шинжлэлийн өргөн хэрэглэгддэг нэгэн илрэл болох давтагдах үгс нь олон төрлийн хэлзүй, утга зүйн үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү судалгаа нь давтагдах үгсийн бүтэц, хэрэглээ, утгыг шинжлэн Монгол, Хятад хэлний хоорондын адил болон ялгаатай талуудыг тодруулсан. Үр дүнгээс харахад, ялангуяа тэмдэг нэрийн хувьд Монгол, Хятад хэл зарим давталтын хэв маягийг адилхан ашигладаг ч хэлний бүтэц, бичгийн системийн ялгаанаас шалтгаалан тэдгээрийн үүрэг, утга нь эрс өөр байна. Хятад хэлэнд давталт нь ихэвчлэн нэмэлт утга, жижгэрүүлэх утга, эсвэл үйлийн цагийн өөрчлөлтийг илэрхийлдэг бол Монгол хэлэнд эрчимжилт, давталтын утга илтэй байдаг. Эдгээр ялгаа нь хоёр хэлний гүнзгий типологийн зөрүүг илтгэнэ. Энэхүү харьцуулсан судалгаа нь хэлний бүтэц, хөгжилтийг ойлгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ хэл сурах, заах практикт хэрэгтэй мэдээлэл өгч байна. Монгол, Хятад хэлний давталтыг судлах замаар энэхүү судалгаа нь харьцуулсан хэл шинжлэлийн салбарт хувь нэмэр оруулж, төрөлх болон гадаад хэл суралцагчдын илүү үр дүнтэй сургалтын аргуудыг дэмжиж байна. Судалгааны үр дүн нь харьцуулсан хэл шинжлэлийн судалгаа, хэлний бүтэц судлал, хэлний сургалтын арга зүйд чухал хувь нэмэр оруулж байна.Түлхүүр үг:Монгол хэл, Хятад хэл, хэл шинжлэлийн зэрэгцүүлсэн судалгаа, үгзүй, өгүүлбэрзүй, хэв маяг үүрэг.УдиртгалБид судалгаандаа монгол болон хятад хэмээх гарал үүсэл, хэв шинж, бичиг үсгийн хувьд эрс ялгаатай хоёр хэлний давтах ёсны үзэгдлийг хэлбэр, хэрэглээ, утгын талаас зэрэгцүүлэн, хэлний энэхүү үзэгдлийн нийтлэг болон ялгаатай талыг тогтоож сургалт судалгаанд ашиглахыг зорив.Давталт (重叠) (Reduplication) нь хүн төрөлхтний хэлэнд түгээмэл тохиолддог үзэгдлийн нэг болно. Үүнийг хэл шинжлэлийн үүднээс “Монгол хэл шинжлэлийн их толь” (353 тал)-д: “Санааг товойлгохын төлөө утгын эргэлттэй үг, өгүүлбэр, бадаг зэргийг ахин дахин давтан хэрэглэх аргыг давталт гэнэ. * [email protected]


31МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Давталтыг дотор нь үргэлжлүүлсэн давталт, алгассан давталт гэж хоёр хуваана” гэж тэмдэглэсэн буй.Монгол, хятад хэлний энэ үзэгдлийн талаар хэл шинжээчид нэлээд эртнээс судалж эхэлсэн байна. Монголын эрдэмтэн Ш.Лувсанвандан, Б.Пүрэв-Очир (Монгол хэлэн дэх давтах ёс түүний тогтолцоо онцлог хэв шинж найруулгын утга үүрэг, 2007, х.56), Ц. Өнөрбаян (Орчин цагийн монгол хэлний давталтын арга түүний үүрэг, 2006, х.12) зэргээр судалсан бол, БНХАУ-ын эрдэмтэн Арухан (Монгол хэлний давталтын арга хэрэгсэл, 2016, х.218), 阿茹汗 (蒙古语的重叠手段”) нарын эрдэмтэд судалсан. Эдгээрийн дотроос хэл шинжээч Б.Пүрэв-Очир “Монгол хэлэн дэх давтах ёс түүний тогтолцоо онцлог хэв шинж найруулгын утга үүрэг” бүтээлдээ: “ ...Давтах ёс нь хорших ёсноос ялгаатай өвөрмөц үзэгдэл бөгөөд давтах ёсны тогтолцоо, онцлог, хэв шинж, утга, үүргийг төгс өгүүлбэр болох эхийн зарим гол категоритой холбон судлах нь илүү үр дүнтэй”(он, хуудас тавь) гэж үзсэн бөгөөд харин монгол болон хятад хоёр хэлний давталтын үзэгдлийн талаар зэрэгцүүлсэн судалгаа төдий л элбэг биш байна. Монголын уран зохиолд шүлгийн толгой сүүл холбох үүднээс яруу хэрэглүүрийн үүргээр хэрэглэдгийн нэгэн жишээ нь Ц.Бавуудоржийн “Цастын аяз” шүлэгт:Зүсрэн зүсрээд байгаа цагаан борооны аясаарЗүрхний цэнхэр нөмрөг дэрвэс дэрвэс салхилнаАсгаран асгараад байгаа цагаан бороон аясаарАюулхай цээжний хөгжим цалгин цалгин урсана гэсэн бадгийн мөр бүрд давталт шингээж урласан байх жишээтэй.Иймээс үг давтах ёс бол хэлний илэрхийлэл боловч яруу найруулга, хэлний утга сэтгэл хөдлөл зэрэг олон зүйлийг илэрхийл болох судлагдахуун юм.Бид бүхэн судалгаандаа үг давтах ёсыг хэлний төгс бүтэц болох өгүүлбэрт илэрхийлэх утгын талаас нь чухалчлан авч үзэв.Давталт нь аливаа хэлэнд тохиолддог үзэгдэл хэдий ч ямар үүргээр, хэрхэн илэрч байгаа ижил болон ялгаатай талыг илрүүлэн гаргаснаар төрөлх болон гадаад хэл заах арга зүйд чухал ач холбогдлоо өгөх болно. Орчин цагийн монгол хэлний хэл зүй ялангуяа өгүүлбэрийн бүтцэд жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, үйл үг, төлөөний нэр дайвар үгийг давтах боломжтой.Хүснэгт 1. Монгол хэлний гийн давталт, утга, хэл зүйн онцлог, талбар№Үгсийн аймаг Хэлбэр УтгаӨгүүлбэрийн гишүүний үүрэгХамрах хүрээ


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38321 Жинхэнэ нэрa) AA хэлбэрb) AxA AxA1c) AxA AxA2Нэр үгийг давтахад “тоо”-г илэрхийлнэӨгүүлэгдэхүүн, тусагдахуун, тодотгол байц гишүүн болно.Хүн, юмс үзэгдэл, цаг хугацаа, орон байр, тусгай нэр, энгийн нэр үг, бодит нэр үг, хийсвэр нэр үг2 Тэмдэг нэрa) AA хэлбэрb) AxA AxA1c) AxA AxA2d) xBAЗөвхөн “зэрэг”-ийн айн утгыг илэрхийлж, хэр хэмжээ нэмэгдсэн болохыг заана.Өгүүлэгдэхүүн, тусагдахуун, тодотгол байц гишүүн болно.Зөвхөн үндсээрээ байгаа болон үүсмэл үг3 Тооны нэрa) AA хэлбэрДэс дараатайгаар зохион байгуулсан болон үүссэн хэлбэрийг илэрхийлнэ. Давтагдаж хэрэглэгдэх тооллого үг байц гишүүн болох үед олон тоог нийтэд нь зааж байгааг заана.Байц гишүүнҮндсэн тооны нэр, тойм тооны нэр, нийлмэл тооны нэр4 Хэмжих үгa) AA хэлбэрb) AxA Тодотгол гишүүн болох үед заримдаа тоо хэмжээ олон болохыг илэрхийлнэ.Байц гишүүн,тодотгол гишүүна. Суурь суурь хоньтой айлб.Суурь сууриар нь тууж одов.


33МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.385 Үйл үгa) AA b) AxA c) AxAd) xBA1)нийлмэл туслах үйл үг нь үйл хөдлөл дахин давтагдан үүссэн байдлыг илэрхийлнэ.2)зэрэгцсэн туслах үйл үг нь үйл хөдлөл үргэлжлээд нэлээд удсан байдлыг илэрхийлнэ.3)тусгаарлах туслах үйл үг үйл хөдлөл үргэлжлүүлэн олон удаа үүссэн эсвэл явагдсан болохыг илэрхийлнэ.4)үргэлжлэх туслах үйл үг нь үйл хөдлөл аажмаар удаан үргэлжлэх байдлыг илэрхийлнэ. Нийлмэл болон үргэлжлэх туслах үйл үг давтагдах үед энэ төрлийн байдал заасан утгыг илэрхийлнэ.5) зэрэгцсэн болон тусгаарласан утгатай үйл үг давтагдах үедээ үйл хөдлөл дахин үргэлжилж байгааг илэрхийлнэ. Үүнээс гадна, зэрэгцсэн болон үргэлжлэх туслах үйл үг давтагдахдаа байдал заасан утгыг илэрхийлнэ.6) үйл үгийн язгуур болон үндэс ба үргэлжлэх утга бүхий үйл үг давтахдаа үйл хөдлөл зогсолтгүй үргэлжилж байгааг илэрхийлнэ.Үйл үг байдлын айҮйл үг нийлмэл, зэрэгцсэн, тусгаарласан, үргэлжилсэн туслах үйл үг байх үед өөр өөр хэр хэмжээгээр дангаар нь давтаж хэрэглэнэ.6 Дайвар үгa) AA хэлбэрb) AxA 1) цаг хугацааны давтамж илэрхийлнэ.2) хэр хэмжээ их эсвэл бага болохыг илэрхийлнэ3) дарааллаар нь зохицуулсан үр дүнг илэрхийлнэ. байц гишүүн дан үг ба үүсмэл үг


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38347 a) AA1) төрөл бүрийн төлөөлөл юмсын олон тоог нийтэд нь зааж байгааг илэрхийлнэ. 2) хэр хэмжээ их эсвэл бага болохыг илэрхийлнэ3) дарааллаар нь зохицуулсан үр дүнг илэрхийлнэ. А. Хэн хэний үгийг бичив.Энэ судалгаанд зөвхөн үг давтах ёсны үзэгдлийн талаар олон зүйл дэлгэрүүлэн авч үзэж болно.Харин хятад хэлнээ /重叠/ буюу давталт гэж нэршсэн энэхүү үзэгдэл нь нэр үг, тэмдэг үг, тооны үг, тоолох үг (буюу нэгж хэмжүүр үг)-ээр илэрдэг байна. Давтах ёсны хэлбэр, илэрхийлэх утга, өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг хэрэглэх хүрээний хувьд харилцан адилгүй байдалтай байна. Хятад хэл нь утгын бичиг (表意文字) буюу идеография хэрэглэдэг бөгөөд энэ бичиг үсгийн онцлог байдлаасаа шалтгаалан давталтын өвөрмөц хэлбэр, зарчмуудтай байдгаараа бусад хэлнээс нэлээд өвөрмөц ялгаатай билээ. Орчин цагийн хятад хэлэнд нэр үг, үйл үг, тэмдэг үг, тооны үг, төлөөний үг, нэгж хэмжүүр үгийг давтан хэрэглэж болдог. Эдгээрээс монгол, хятад хэлний үйл үг, тэмдэг үгийг зэрэгцүүлэн авч үзнэ.2. Монгол, хятад хэлний үйл үгийн давтах ёсОрчин цагийн хятад хэлэнд үйл үгийг хэлний утгын бичиг үсгийн онцлог байдлаас хамаарч, нэг үет үйл үг нь “AA” үндсэн хэлбэрээр, “A了A”, “A一A”, харин хос үет салгаж болдог үгс нь “AAB”, “ABAB” үндсэн хэлбэрээр, ААВ, ААВ, АВАВ, тусгай бүтцээр ААВВ гэсэн хэлбэрээр илрэх нь бусад хэлнээс ялгарах онцлог болно. Хэл шинжээчид өнөөдрийг хүртэл үйл үгийн давталтын талаар нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй хэдий ч орчин цагийн хятад хэлний үйл үгс нь дараах хэлбэрээр давтдаг гэдэгтэй санал нэгдэж байгаа.Хүснэгт 2. 汉语动词重叠形式 (Хятад хэлний үйл үгийн давталт)Ханзны үеийн тоо болон үйл үгийн шинжЭнгийн хэлбэр(一般形式 )“ лэ”орсон хувилбар(插入“了”)“ий” орсон хувилбар(插入“一”)Тусгай хэлбэр(特殊形式)Нэг үет үйл үг(单音节动词) AA A了A A一A -------Хос үет салж нийлдэг үйл үг(双音离合词)AAB A了AB A一AB --------Хос үет салж нийлдэггүй үйл үг(双音节非离合词)ABAB AB了AB ------- AABBХарин хятад хэлний онцлог болох нэг үет үйл үг, хос үет үйл үгийн


35МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38давталтын онцлог хүснэгтээр үзүүлбэл дээрх байдалтай болно.Үйл үгийн давталтын онцлог байдлыг монгол хэлтэй зэрэгцүүлэн үзвэл дараах ялгаатай байдлууд илэрч байна.• АА давталтын хэлбэр нь гуйж хүсэх, найр тавих өнгө аястай. Жишээлбэл, 你(nǐ)看(kàn)!(Чи хар.)您(nín)看(kàn)看(kàn). (Та хараад орхино уу.) гэх мэтчилэн утгын хувьд ялгагдаж байна.• Харин бүтэц нь A了A, AB了AB үйл хөдлөлийн хугацаа богино байсныг харин монгол хэл нь залгамал хэл тул энэ төрлийн хэлбэр байхгүй байх жишээтэй. • A一AB、A了AB Энэ төрлийн салж нийлдэг үйл үг (离(lí)合(hé)词(cí))орсон хэлбэр нь чөлөөтэй аль эсвэл аль эрт болсон үйл явдлыг заадаг онцлогтой. Хятад хэлний 离合词 (li he ci)-ийн талаар тодорхойлохдоо: “Хятад хэлэнд салангид үйл үгсийг нэг бүхэл үг биш, харин өгүүлбэр зүйн түвшинд үг хэллэг гэж үздэг”. Жишээлбэл: (吃饭 chi fan) нь 吃идэх, 饭 хоол гэсэн бүтэцтэй бөгөөд өгүүлбэр дотор өөрчлөгдөж болно. Энэ төрлийн үйл үг нь нөгөө англи, герман зэрэг энэтхэг европын хэлэнд тохиолдох нь бас буй. 帮忙 (туслах) гэдэг үг нь 请您帮我的忙. 帮一个忙. гэж дундаа 我的(миний), 一个(нэг)ь 他们 (тэдний) гэсэн үгийг авч болж байх жишээтэй. Монгол хэл нь авианы бичиг үсэг хэрэглэдэг тул ийм төлийн үйл үггүй болно. Мөн түүнчлэн энэ төрлийн үйл үг бусад хэлнэ ховор тохиолдоно. Орчин цагийн хятад хэлний давтан хэрэглэсэн үйл үг нь өгүүлбэрт дараах гишүүний үүрэг гүйцэтгэнэ. Үйл үгийн үндсэн шинжээс хамаарч ихэвчлэн өгүүлэхүүн гишүүн болох бөгөөд цөөн тохиолдолд өгүүлэгдэхүүн, тодотгол, байц гишүүний үүрэг гүйцэтгэж болдог. Жишээлбэл ,(1)你(nǐ)要(yào)多(duō)听(tīng)听(tīng)别(bié)人(rén)的(de)意(yì)见(jiàn). 谓语- Өгүүлэхүүн гишүүн(Чи бусад хүний саналыг сонсоод үзэх хэрэгтэй. )(2)看(kàn)看(kan)可(kě)以(yǐ), bù,不买(mǎi)不(bù)行(xíng). (主语) - Өгүүлэгдэхүүн гишүүн(Харж бололгүй яах вэ, харин авахгүй байж болохгүй шүү.) (3)你(nǐ)不(bú)过(guò)是(shì)说(shuō)说(shuō)而(ér)已(yǐ). (宾语)- Тусагдахуун гишүүн 谓语 (Өгүүлэхүүн гишүүн- Баймж утга) (Чи зүгээр л ярьж байгаа шүү дээ. ) Чи зүгээр л ярьж байна шүү дээ.(4) 对(duì)老(lǎo)爷(yé)子(zi), hù,糊弄(nong)糊(hù)弄(nong)的(de)经(jīng)验(yàn)还(hái)是(shì)有(yǒu)的.(定语)- Тодотгол гишүүн (Өвгөнд ч арга чаргыг( учир начрыг) нь олчих туршлага ч байгаа л даа. )(5) 这(zhè)件(jiàn)事(shì)还(hái)需(xū)要(yào)讨(tǎo)论(lùn)讨(tǎo)论(lùn). (宾语) - Өгүүлэхүүн гишүүн(Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэвээр байна.)(6) 学(xué)习(xí)要(yào)靠(kào)平(píng)时(shí)拼(pīn)拼(pīn)凑(còu)凑(còu)地(dì)积(jī)累(lěi). (状语)- Байц гишүүн (Сурах нь энгийн хуримтлалаас хамаарна.)


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38362.1. Монгол, хятад хэлний тэмдэг нэрийн давтах ёсХэдийгээр хятад, монгол хэлний тэмдэг нэрийг давтан хэрэглэж болох боловч, давталтын дараах утга нь харилцан адилгүй болно. Давтан хэрэглэсэн тэмдэг үгс нь хэлбэрийн талаас ижил мэт харагдах боловч давтсаны дараах утга нь харилцан адилгүй болно. Хоёр хэлний тэмдэг нэрийн давтах ёсны үзэгдлийг зэрэгцүүлэн авч үзье. Монгол хэлний тэмдэг нэрийг давтах ёсны үзэгдэл утга зохиолын болон ярианы хэлнээ нэлээд түгээмэл хэрэглэх бөгөөд давталтын хэлбэр нь дараах гурван байдалтай байна.Үүнд:2.1.1 Нэгдүгээр хэлбэр: Тэмдэг нэрийг үндсээр нь давтан хэрэглэх хэлбэр юм. Жишээлбэл, Өндөр (高) - өндөр өндөрХурдан (快) - хурдан хурданЭнэ төрлийн давталтын утга нь аливаа юмс үзэгдлийн олон тоог заадаг.Жишээлбэл,өндөр өндөр мод (许多)高树өргөн өргөн мөрөн (许多)宽江зузаан зузаан дэвтэр(许多)厚本子Хэлний хэлбэр талаас авч үзвэл, монгол хэлний тэмдэг нэрийн давталтын үзэгдэл нь хятад хэлний нэг үет тэмдэг нэрийн давталттай ижилхэн мэт харагдах боловч илэрхийлэх утгын хувьд нэлээд ялгаатай болж байна. Жишээлбэл, орчин цагийн хятад хэлний “高高的树” тэмдэг нэрийн давтсан хэлбэр нь бүтцийн туслах үг “的” -ийн тусламжтайгаар тодотгол гишүүний үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ утгын хувьд тооны олон цөөнийг бус хэмжээг зааж буй хэлний үзэгдэл юм. Харин монгол хэлний “өндөр өндөр” гэдэг нь өндрийг заахаас гадна хамгийн гол нь модны тооны олныг зааж байгаагаараа ялгаатай юм.2.1.2 Хоёрдугаар хэлбэр: Давтаж буй тэмдэг нэрийг гарахын тийн ялгалын нөхцөлөөр холбож давтах ёсон. Дашрамд тэмдэглэхэд, монгол хэлний тэмдэг нэр нь тоо, тийн ялгал, хамаатуулах айгаар хувирдаг хэл зүйн онцлог шинжтэй. Харин хятад хэлний тэмдэг үгийн үйл шинж чанар нь давамгайлж, үндсээрээ шууд үйлийн туслах үг 了-г авч байдлын өөрчлөлт заах зэрэг онцгой шинжүүдтэй боловч хэл зүйн хувирал өөрчлөлт нь хязгаарлагдмал байдаг онцлогтой. Үндсээрээ буй хоёр тэмдэг нэрийг гарахын тийн ялгалын “ -аас, -ээс,-оос,-өөс” нөхцөлөөр холбож, давтах бол монгол хэлний хоёр дахь үзэгдэл юм. Жишээлбэл, баатарлаг (英雄的) - баатарлагаас баатарлаг өндөр (高)- өндрөөс өндөр这种重叠式,常常表示形容词的最高级,如:өндрөөс өндөр - (比什么都高) 最高 Орчин цагийн монгол хэлний тэмдэг нэрийн давталтын энэхүү хэлбэр нь, тэмдэг нэрийн давуу зэргийг илэрхийлдэг. Тэгвэл орчин цагийн хятад хэлэнд тэмдэг нэрийн зэргийн хэл зүйн ай буй эсэх талаар өнөөг хүртэл уг хэлний талаар маргаантай хэвээр байна. Харин хятад хэлний тэмдэг нэрийн өмнө хэр хэмжээ заасан дайвар үгийг хэрэглэж хэр хэмжээг зааж болдог онцлогтой.


37МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.382.1.3 Гуравдугаар хэлбэр: Тэмдэг нэрийн эхний язгуур үгийн эхний үе дээр “в ” залгаж, тэмдэг нэрийг давтах ёсны үзэгдэл байна.Тухайлбал “цэв цэнхэр”, “хав хар ”, “цэв цэнхэр”, “нов ногоон” гэхчлэн хэлдэг.Энэ төрлийн давталтын хэлбэр нь тэмдэг нэрийн давуу зэргийг илэрхийлдэг онцлогтой, Жишээлбэл,这种重叠式,也常常表示形容词的最高级。如: (цав цагаан) 很白(非常白) (хүв хүнд) 很重(非常重)等. гэдэг нь “их цагаан”, “маш хүнд” гэсэн утга илтгэнэ. 2.1.4 Хятад хэлний тэмдэг үгийн давтах ёс:Орчин цагийн Хятад хэлэнд тэмдэг үгийг дараах аргаар давтан хэрэглэнэ. Үүнд: • АА хэлбэрээр нэг үет тэмдэг нэрийг давтах бөгөөд ярианы хэлэнд -儿(儿化韵) (Өгүүлбэрийг орчуул) нэмж хэрэглэх тохиолдол бас буй. Жишээлбэл: 红(hóng)红(hóng)、hēi,黑黑(hēi)、长(cháng)长(cháng) (Өгүүлбэрийг орчуул) гэх мэт.• ААВВ хос үет үгийг давтан хэрэглэх хэлбэр нь юм. Жишээлбэл, 清(qīng)清(qīng)楚(chǔ)楚(chǔ)、gān,干干(gān)净(jìng)净(jìng) (Өгүүлбэрийг орчуул)гэх мэт.• А里АВ 糊里糊涂、傻里傻气 (Өгүүлбэрийг орчуул)• АВАВ 滚圆滚圆 瓦蓝瓦蓝 (Өгүүлбэрийг орчуул)Ихэвчлэн энэ 4 аргаар давтсан тэмдэг үг нь ихэвчлэн өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх үгс юм. Тэмдэг үг бүрийг давтаад байж болохгүй. Тухайлбал, 伟大、勇敢、困难... зэрэг үгс байна. 2.1.5 Адил тал: Монгол, хятад хэлний тэмдэг нэрийн ижил болон ялгаатай талыг зэрэгцүүлэн үзвэл, хоёр хэлний тэмдэг нэр нь дайвар үгээр найруулан хэрэглэгддэг бөгөөд өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг, давтан хэрэглэх аргын хувьд төстэй.ДүгнэлтХэлний гарал үүсэл, хэв шинж, бичиг үсгийн хувьд ялгаатай хоёр хэлний давтах ёсны үзэгдлийг зэрэгцүүлэн авч үзлээ.Үүнд:• Давтах ёсны үзэгдэл нь хэлний нийтлэг үзэгдэл тул хоёр хэлэнд түгээмэл тохиолдож байна.• Монгол, хятад хоёр хэлний тэмдэг нэрийн өгүүлбэрт гүйцэтгэх үүргийн хувьд ойролцоо байна. • Хоёр хэлний тэмдэг нэрийн давтах ёсны үзэгдэл нь бичиг үсгийн онцлог шинжээс хамааран харилцан адилгүй өөр хэлбэрээр илэрч, давталтын дараах утга нь өөр өөр болж байна.• Хоёр хэлний үйл үгийн хувьд онцгой үзэгдлүүд олноор харагдаж байна. A一AB、A了AB гэх мэт...• Цаашид хоёр хэлний сургалтад нарийвчлан судалж үзэх ёстой асуудлын нэг мөн болно гэж дүгнэв


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3838A comparative study of reduplication in Mongolian and ChineseTsogzolmaa GuruuchinAssociate Professor and Director of International Relations at the Mongolian National University of Education (MNUE)AbstractThis study explores the phenomenon of reduplication in Mongolian and Chinese, two linguistically distinct languages. Reduplication, a widespread linguistic feature, serves various grammatical and semantic functions. By analyzing the structure, usage, and meaning of reduplicated words, this research highlights both the similarities and differences between these two languages. The findings indicate that while Mongolian and Chinese share certain reduplication patterns, particularly in adjectives, their functions and meanings vary due to differences in linguistic structure and script. In Chinese, reduplication often conveys emphasis, diminutiveness, or aspectual changes, whereas in Mongolian, it plays a role in intensification and repetition. These distinctions reflect deeper typological differences between the two languages. This comparative analysis enhances our understanding of language structure and evolution while offering practical insights for language learning and teaching. By examining reduplication in Mongolian and Chinese, this study contributes to the broader field of comparative linguistics and supports more effective pedagogical approaches for both native and foreign language learners.Keywords: Mongolian language, Chinese language, linguistic comparison, morphology, syntax, stylistic function.Ном зүйӨнөрбаян, Ц. (2006). Орчин цагийн монгол хэлний давталтын арга түүний үүрэг. Улаанбаатар: Монгол Улс.Цогзолмаа, Г. (2016). Монгол, хятад хэлний цагийн айн зэрэгцүүлсэн судалгаа. Соёмбо хэвлэлийн газар.Галсан, Ч. (2012). Монгол хэл шинжлэлийн их толь. Лиаонинг үндэсний хэвлэлийн хороо.张伯江. (2001). 汉语功能语法研究 [Research on functional grammar of Chinese]. 江西教育出版社.内蒙古教育出版社. (1999). 双语教学法 [Bilingual teaching methods].内蒙古人民出版社. (1983). 蒙汉语比较 [Mongolian-Chinese comparison]. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


39МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38СУРАХ БИЧГИЙН ҮГИЙН САН, ХЭЛ ЗҮЙН ХУВИЛЛЫНТООН ШИНЖИЛГЭЭ (Монгол хэл IV сурах бичгийн жишээгээр)Түвдэндоржийн Батбямба*ШУА, ХЗХ-ийн Компьютер хэл шинжлэлийн салбарын ЭШДэА, доктор (Ph.D), Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.06 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйМонгол улсын хэмжээнд орчин үеийн боловсролын төдийгүй технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн “цахим сурах бичиг”, “теле хичээл”, “цахим аялал” интерактив хичээлүүдийг монгол, казах, тува болон дохионы хэлэнд орчуулан гаргаж байгаа нь цахим хөтөч болон ухаалаг төхөөрөмжийг ашиглан хүссэн цагтаа, хаанаас ч суралцах боломжийг бүрдүүлсээр байгаа хэдий ч тус хичээлд ашиглаж байгаа нийт үг, үгийн урт, үеийг бүртгэн, улмаар үгсийн аймаг, үгийн хэл зүйн хувиллыг тооцоолох нь сурах бичгийн үгийн сан, үгийн хэл зүйн бүтцийг тогтоох зэрэгт чухал ач холбогдолтой юм. Бид энэхүү хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Монгол Улсын ЕБС-ийн Монгол хэл I-III ангийн үгийн сангаар цахим сан байгуулж, уг сандаа тулгуурлан, үгийн сан, үгийн хэл зүйн хувиллын тоон шинжилгээг хийж, судалгааныхаа үр дүнг танилцуулсан билээ. Энэ удаа бид “Монгол хэл IV” сурах бичгийн нийт үг, үгийн урт, үсгийн тоо, үеийн тоог бүртгэн, үгсийн аймаг, үгийн хэл зүйн хувиллыг давтамжийг нь тооцоолсон судалгааныхаа үр дүнг танилцуулахыг зорьсон болно.Түлхүүр үг: Сурах бичиг, цахим сан, үгийн сан, үгийн аймаг, үгийн давтамж, үе, хэл зүйн хувилалУдиртгалЭх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай, зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн, бүтээлчээр уншиж бичиж, монгол хэл соёлоороо бахархдаг монгол иргэнийг төлөвшүүлэхэд монгол хэлний хичээл нэн чухал үүрэгтэй. Суралцахуйн зорилтуудыг өөртөө агуулсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах эх хэрэглэгдэхүүн нь тухайн хичээлийн сурах бичиг бөгөөд манай улсын хувьд суралцагчид юуг, хэдий хугацаанд сурсан байх вэ? сурсан эсэхийг яаж мэдэх вэ? суралцагч тухайн чадварыг ямар түвшинд эзэмшсэн бэ? гэдгийг Бага боловсролын хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх зөвлөмж /монгол хэл/ (БШУЯ, 2021)-д тусгасан байдаг. Хэдий тийм боловч сурах бичгүүдийн үгийн сангийн давтамжийн * [email protected].


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3840статистик тооцоололд үндэслэн, олон шинжлэх ухааны уулзварт сургалтын үр дүнгийн гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг судлан, тодорхой болгох шаардлага гарсаар байна. Иймээс бид Монгол Улсын ЕБС-ийн “Монгол хэл IV” сурах бичгийн цахим санг байгуулж, уг сандаа тулгуурлан, тооцоо бүртгэлийг хийв. Ийм судалгаа нь тухайн сурах бичиг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх, сургалтын хөтөлбөрийн үр өгөөж, сургалтын материал, гарын авлага, сурагчдын монгол хэлний толь бичиг, жишиг даалгавар, шалгалтын материал зэргийг боловсруулахад гарын авлага, стандарт тогтооход баримжаа болох учиртай.Судалгааны хэсэгСудалгааны зорилго: Монгол хэл IV сурах бичгийн цахим санг байгуулсны суурь дээр нийт үгийн сан, үгийн урт, үсгийн тоо, үеийн бүтэц, үеийн тоог тогтоож, тус судалгааны үр дүнгээ танилцуулж, сурах бичгийг тооцоо хэл шинжлэлийн үүднээс судлах ажилд өөрсдийн саналыг нэмэрлэхийг зорьж байна.Судалгааны асуулт: Монгол хэл IV сурах бичиг хэдэн үгтэй вэ?, Үндсээрээ болон хэл зүйн хувилалтай үг хэд байна вэ?, Үгийн урт хэд вэ?, Үеийн хэдэн хэлбэр байна вэ?, Ямар үгсийн аймгийн үгс илрэв? Тэдгээр нь хэл зүйн ямар хувиллаар хэлбэржсэн байна вэ? Цахим санд илрээгүй хэл зүйн нөхцөл байна уу? Үгийн давтамж, хувь хэмжээ хэр вэ? зэрэг асуултад хариулав.Судалгааны арга: Өгөгдлүүдийн сангуудыг бичиг баримтын зураг дүрсэд задлан шинжилгээ хийх бичвэр танигч /OCR/-аар хөрвүүлэв. Улмаар тус сандаа номын нэр, номын зохиогч, редактор, сэдвийн нэр нэг мэт хэмжигдэлд тохирох онцлогийн тасалбарыг тэмдэглэсний (Зураг №1”) суурь дээр Excel Array Formula( =Filter(), hashtag) болон давтамж тооцоолох Antconc** болон Penn Treebank*** программыг түлхүү ашиглан, өгөгдлүүдээ харьцуулж, дүгнэв.Зураг №1. “Монгол хэл IV” сурах бичгийн цахим санд онцлогийн тасалбар тэмдэглэсэн байдал1 https://www.laurenceanthony.net/software/antconc/. 2 http://www.ldc.upenn.edu/


41МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн: Энэхүү судалгаанд Монгол Улсын БСШУСЯ-ны хүлээн зөвшөөрсөн П.Одсүрэн, Б.Гэрэлсайхан, Н.Даваасүрэн, Ц.Дашдолгор нарын зохиож, 2020 (долоо дахь хэвлэл) онд 152 хуудастайгаар хэвлүүлсэн Монгол хэл IV сурах бичгийн үгийн сангаар байгуулсан 37446 үгтэй цахим санг эх хэрэглэгдэхүүнээ болгов.Үгийн сангийн давтамжБид судалгааныхаа зорилгын хүрээнд “Монгол хэл IV” сурах бичгийн цахим сангийн үгийн санг тооцож үзэхэд, давтагдсан тоогоор 37446, давтагдаагүй тоогоор 8406 нэгж үг байна. 8406 үгийн 3241 нь ямар нэгэн хэл зүйн хувилалгүй үг байна. Тооцооллоос үзвэл, зөвхөн нэг удаа бүртгэгдсэн нэгж үг 4522 байна.1-10 удаа давтагдсан үг (16863) нийт үгийн сангийн 45.03%, 11-20 удаа давтагдсан үг (5617) нийт үгийн сангийн 15%, 21-30 удаа давтагдсан үг (3225) нийт үгийн сангийн 8.61%, 31-40 удаа давтагдсан үг (2070) нийт үгийн сангийн 5.52%, 41-50 удаа давтагдсан үг (1608) нийт үгийн сангийн 4.29%,51-60 удаа давтагдсан үг (768) нийт үгийн сангийн 2.05%,61-70 удаа давтагдсан үг (586) нийт үгийн сангийн 1.56%,71-80 удаа давтагдсан үг (598) нийт үгийн сангийн 1.59%,81-90 удаа давтагдсан үг (422) нийт үгийн сангийн 1.12%,91-100 удаа давтагдсан үг (291) нийт үгийн сангийн 0.77%,101-100 удаа давтагдсан үг (316) нийт үгийн сангийн 0.84%,111-120 удаа давтагдсан үг (340) нийт үгийн сангийн 0.90%,121-130 удаа давтагдсан үг (746) нийт үгийн сангийн 1.99%,131-140 удаа давтагдсан үг (686) нийт үгийн сангийн 1.83%,141-150 удаа давтагдсан үг (283) нийт үгийн сангийн 0.75%,151-200 удаа давтагдсан үг (714) нийт үгийн сангийн 1.90%,201-250 удаа давтагдсан үг (643) нийт үгийн сангийн 1.71%,251-300 удаа давтагдсан үг (282) нийт үгийн сангийн 0.75%,301-350 удаа давтагдсан үг (649) нийт үгийн сангийн 1.73%,351-ээс дээш давтамжтай үг (739) нийт үгийн сангийн 1.97% -ийг тус тус эзэлжээ. Тус цахим санд “гэж” (377), “байна” (362), “вэ” (338), “ямар” (312), “юу” (284) гэсэн 5 үг нь хамгийн олон давтагдсан байна. Тус цахим санд сурах бичигт байгаа эхүүдээс гадна дасгал, даалгаврын зааварчилгааг оруулсан нь дээрх 5 үгийн илэрцэд нөлөөлжээ гэж үзэж байна. Тухайлбал: “Чи өөрийгөө Мөнх-Оргилтой ярилцсан гэж төсөөлөөрэй.”, “Ухаантан мэргэд ном судрыг цуглуулдгийн учрыг юу гэж ойлгож байна вэ?”, “Амраа харж суудаг хүн” гэжямар хүнийг хэлж байна вэ?”, “Яагаад чухал гэж үзэв?”, “Өөрт хэрэгтэй чухал гэж үзсэнээ өнгийн харандаагаар тэмдэглээрэй.”, “Цэг, таслалыг ямар зорилгоор хэрэглэсэн байна вэ?”, “Хүүхдүүд ээ, та нар ямар ном уншихыг хүсэж байна вэ?”, “Ямар нэгэн үг, өгүүлбэр хасмаар байна уу?” гэх мэт.Нэгж үгийн урт, үсгийн тоо“Монгол хэл IV” сурах бичгийн цахим сангийн үгийн сангийн нэгж үгийн


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3842урт болон давтамжийг тооцоолсноо дараах хүснэгтээр үзүүлэв. Үүнд: Хүснэгт №1. Нэгж үгийн үсгийн давтамж№ Нэгж үгийн үсгийн тооДавтагдаагүй үгийн тооДавтагдсан үгийн тооХувь (%) Жишээ1 1 үсэгтэй үг 2 340 0.90% ч, л дагах баймж үг2 2 үсэгтэй үг 73 617 1.64% ан, за, ид, эв, өг, их3 3 үсэгтэй үг 333 2276 6,07% амт, анх, ард, бид4 4 үсэгтэй үг 578 2884 7.70% ажил, адуу, амуу5 5 үсэгтэй үг 720 6336 16.92% аажим, авиаг, агаар6 6 үсэгтэй үг 1752 7315 19.53% ааштай, адасга7 7 үсэгтэй үг 1501 5406 14.43% аахилах, авдраар8 8 үсэгтэй үг 1261 5165 13.79% аварлаа, адилхан9 9 үсэгтэй үг 1196 3532 9.43% аавынхаа, авчирсан10 10 үсэгтэй үг 492 1628 4.34% авьяаслаг, аврагдсан11 11 үсэгтэй үг 183 1014 2.70% агуулгатай, адилтган12 12 үсэгтэй үг 121 526 1.40% ажиллагаанд13 13 үсэгтэй үг 109 246 0.65% тайлбарлаарай14 14 үсэгтэй үг 68 135 0.36% бөмбөрүүлэнхэн15 15 үсэгтэй үг 13 21 0.056% ангийнхантайгаа16 16 үсэгтэй үг 3 4 0.010% тосгоныхонтойгоо17 18 үсэгтэй үг 1 1 0.0026% тодорхойлолтуудаасНийт 8406 37446 100%Дээрх тооцооллоос үзэхэд, сурах бичгийн цахим санд хамгийн богино нь нэг үсгээс бүтсэн л, ч дагах баймж үг, хамгийн урт нь 18 үсгээс бүтсэн “тодорхойлолтуудаас” гэсэн 1 үг бүртгэгджээ. 6 үсэгтэй үгс хамгийн олон давтамжтай байгаа бол 15-18 үсэгтэй үгс хамгийн цөөн давтамжтай байна. Сурах бичгийн үгийн сан дахь нэгж үгийн үеийн тоо, бүтэцДэлхийн улс орнуудад сурах бичиг, гарын авлага, түвшин тогтоох шалгуур, сорилд орох үгийн жагсаалтыг боловсруулж, дагаж мөрддөг бөгөөд жагсаалтад ямар үг оруулах талаар судлаачид олон талын судалгааг хийсэн байна. Холбогдох шалгууруудад тавигдах нэг чухал үзүүлэлт нь нэг үгийн үгийн урт болон үеийн тоо, бүтэц юм. Яагаад гэвэл хүүхдийн хэл ярианы хөгжил, нас сэтгэхүй, танин мэдэхүйн онцлогийг харгалзан уншиж, бичиж сурч байгаа хүүхдэд үгийн уртын хэмжээ чухал байдаг учир “Монгол хэл IV” сурах бичгийн цахим сан дахь нэгж үгийн урт, үсгийн тоон шинжилгээг хийв. Хүснэгт №2. Нэгж үгийн үеийн давтамж


43МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38№ Нэгж үгийн үсгийн тоо1 үетэй үг2 үетэй үг3 үетэй үг4 үетэй үг5 үетэй үг6 үетэй үгНийт1 2 үсэгтэй үг 73 732 3 үсэгтэй үг 329 4 3333 4 үсэгтэй үг 61 517 5784 5 үсэгтэй үг 1 719 7205 6 үсэгтэй үг 1399 352 1 17526 7 үсэгтэй үг 747 748 6 15017 8 үсэгтэй үг 143 1091 27 12618 9 үсэгтэй үг 11 1135 50 11969 10 үсэгтэй үг 260 232 49210 11 үсэгтэй үг 55 127 1 18311 12 үсэгтэй үг 2 109 10 12112 13 үсэгтэй үг 1 89 19 10913 14 үсэгтэй үг 45 23 6814 15 үсэгтэй үг 8 5 1315 16 үсэгтэй үг 3 316 18 үсэгтэй үг 1 1Нийт 464 3540 3644 694 61 1 8404Үеийн бүтэц тус бүрээр тооцооллыг гаргахад, 1 үетэй үг нийт сангийн 5.52 хувь, 2 үетэй үг нийт сангийн 42.12 хувь, 3 үетэй үг нийт сангийн 43.36 хувь, 4 үетэй үг нийт сангийн 8.25 хувь, 5 үетэй үг нийт сангийн 0.72 хувь, 6 үетэй үг нийт сангийн 0.01 хувийг тус тус эзэлсэн байна. Түүнчлэн сурах бичгийн цахим санд монгол хэлэнд тохиолдох задгай бүтэцтэй (V, CV) болон битүү бүтэцтэй (VС, VCC, CVC, CVCC) үеийн хэлбэрүүд илэрсэн байна. Жишээлбэл,1. Дан эгшгээр бүтсэн үе (V): үү - (V)өө - (V), 2. Гийгүүлэгчээр эхэлж эгшгээр төгссөн үе (CV): би - (CV)саа-лаа (CV-CV), 3. Эгшгээр эхэлж гийгүүлэгчээр төгссөн үе (VC): өг - (VC)айх - (VC),4. Гийгүүлэгчээр эхэлж гийгүүлэгчээр төгссөн үг (CVC): мах - (CVC)ертөнцийн - (CVC-CVC-CVC),5. Эгшгээр эхэлж гийгүүлэгч гийгүүлэгчээр төгссөн үе (VCC): эгч - (VCC)ээрч - (VCC),6. Гийгүүлэгчээр эхэлж гийгүүлэгч, гийгүүлэгчээр төгссөн үе (CVCC):


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3844балт - (CVCC)бэрх - (CVCC) гэх мэт байна.Цахим сангийн ихэнх хувийг 2-3 үетэй үг эзэлсэн нь тус сурах бичгийн зохиогчид 6-10 насны суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тулгуурлан гурваас дээш үетэй үгийг уншиж, бичихэд хүнд үгэнд тооцдог зарчмыг харгалзаж үзсэнийг харуулжээ.Үгийн сан дахь үгийн аймагАливаа хэлний үгсийг үгийн сангийн ерөнхий утга, хэл зүйн үндсэн шинжээр нь ангилах нь тухайн хэлний хэл зүйн байгуулал, түүнтэй холбогдох олон чухал асуудлыг зөв ойлгох, зөв хэрэглэхэд онцгой ач холбогдолтой байдаг. (Батбямба., Алтантуяа., Алтангэрэл. 2021, х.89-102). Иймээс бид цахим сан дахь үгсийг аймаглахдаа тухайн үгийн өгүүлбэрт гүйцэтгэж байгаа үүрэг, байрлалыг харгалзан үздэг өгүүлбэр зүйн зарчимд тулгуурлан, судлаач Ц.Өнөрбаяны орчин цагийн монгол хэлний үгийн аймгийн тогтолцоог хэл зүй, утга зүй, үгийн сангийн бүхий л талаас судлан, бүтэц хэл шинжлэлийн аргыг ашиглан, хоёртын системээр тогтоосон ангиллыг баримтлав (Өнөрбаян. 2022, х.64). Үгийн аймгийн тооцооллыг “Монгол хэл IV” цахим сангийн хэл зүйн хувилалтай 8406 үгийн хүрээнд хийснээ хүснэгтээр үзүүлье. Үүнд:График 1. Үгийн аймгийн тооцоололГрафикаас үзэхэд, сурах бичгийн цахим сангийн 8406 үгийн 41.45 хувийг жинхэнэ нэр, 45.15 хувийг үйл үг, 6.80 хувийг тэмдэг нэр, 1.50 хувийг төлөөний үг, 2.70 хувийг орон цагийн нэр, 0.41 хувийг тооны нэр, 0.12 хувийг дагах баймж, 0.32 хувийг угтах баймж, 0.61 хувийг захируулан холбох үг, 0.49 хувийг зэрэгцүүлэн холбох үг, 0.28 хувийг авиа дуурайх үг, 0.17 хувийг дүрс дуурайх үг тус тус эзэлж байна.Орчин цагийн монгол хэлний үгсийг утга, хэлбэр, үүргээр нь ангилсан ангиллын дагуу авч үзвэл, жинхэнэ нэр, орон цагийн нэр, тэмдэг нэр, тооны нэр, үйл үг гэсэн гол үгс цахим сангийн 98.01 хувийг эзэлжээ. Энэ нь монгол


45МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хэлний сурах бичгээр дамжуулан суралцагчдад олгох хэл зүй, үгийн сангийн суралцахуйн зорилтын 1.4.б.-д заасан “Эх, өгүүлбэр дэх үгсийг хэн? Юу? Яав? гэсэн асуултаар ялгах”, 2.4а.-д заасан “Эх өгүүлбэрээс хэн? юу? ямар? хэчнээн? яах? яав? яасан? гэсэн асуултад хариулагдах үгсийг олох, эх өгүүлбэр зохиохдоо зөв хэрэглэх” (БСШУЯ. 2019, х.19) гэсэн заалтууд “Монгол хэл IV” сурах бичигт тусгалаа олсныг илтгэж байна. Харин зэрэгцүүлэн ба угсруулан холбох үг, угтах ба дагах баймж гэсэн туслах үгс цахим сангийн 1.54 хувийг, авиа ба дүрс дуурайх гэсэн завсрын үгс цахим сангийн 0.45 хувийг тус тус бүрдүүлсэн нь бага боловсролын сургалтын хөтөлбөрийн хэл зүй, үгийн сангийн чадварын хэсэгт “бататгасан, дэмжсэн өнгө аясын илтгэсэн үг болон ойролцоо утга, эсрэг утгатай үгийг өгүүлбэрт оновчтой хэрэглэн, өгүүлбэр эх зохиох” (БСШУЯ. 2019, х.22) гэснээс өөрөөр үгийн аймгийн ойлголтын талаарх тусгайлан оруулсан заалт байхгүйтэй холбоотой хэмээн үзэж байна.Үгийн хэл зүйн хувиллын давтамжБид цахим сангийн үгийн сангийнхаа хэл зүйн хувиллын давтамжийг тооцоолохын тулд гар аргаар тэмдэг хадаж, (үндэс+нөхцөл) бүтцээр задлав. Ижил бичлэгтэй хэл зүйн хэлбэрүүдийг нэгийг нөгөөгөөс нь ялгахын тулд үг тус бүрд тэмдэг хадахдаа судлаач Н.Оюундарийн бүтээврүүдэд оноосон ерөнхий хэл зүйн кодод суурилсан (Оюундарь. 2016). Улмаар хэл зүйн бүтээвэр тус бүрээр кодыг нарийвчлан ангилав. Тухайлбал, жээ/чээ –VT1, в – VT2, лаа4– VT3, на4 –VF гэх мэтээр тэмдэг хадав.Хүснэгт №3. Хэл зүйн хувиллын тооцоолол№ Хувилал Class_IV Хувь1 Тийн ялгалын нөхцөл 2306 32.8%2 Хамаатуулах нөхцөл 648 9.2%3 Олон тооны дагавар 297 4.2%4 Хэвийн дагавар 185 2.6%5 Байдлын дагавар 13 0.2%6 Нөхцөлдүүлэн холбох нөхцөл 1159 16.5%7 Тодотгон холбох нөхцөл 1624 23.1%8 Биеэр төгсгөх нөхцөл 303 4.3%9 Цагаар төгсгөх нөхцөл 491 7.0%Нийт 7026 100%Жинхэнэ нэрийн хэл зүйн хувиллын давтамжХүснэгт №4. Жинхэнэ нэрийн хувиллын давтамж № Хувилал Код Давтамж1 Нэрлэхийн ТЯ NN 2422 Харьяалахын ТЯ NG 6253 Өгөх оршихын ТЯ NC 4854 Заахын ТЯ NB 132


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38465 Гарахын ТЯ NL 2426 Үйлдэхийн ТЯ NI 2787 Хамтрахын ТЯ NM 2658 Чиглэхийн ТЯ ND 379 Нэгдүгээр БХН - минь POS 3710 Нэгдүгээр БХН - маань POS4 3211 Хоёрдугаар БХН - чинь POS1 7412 Гуравдугаар БХН - нь POS3 31613 Эзэнд хамаатуулах нөхцөл - аа4 S 18914 Олон тооны нөхцөл -ууд2, -нар, -д P 28115 Олон тооны дагавар -чууд2, -уул2, -с P1 16Нийт 3251Хүснэгтээс үзвэл, ХТЯ-ын нөхцөл хамгийн олон, нэгдүгээр болон биед хамаатуулах маань нөхцөл болон -чууд2, -уул2, -с гэсэн олон тооны дагавартай үг бүртгэгдсэнгүй.Тэмдэг нэрийн хэл зүйн хувиллын давтамжХүснэгт №5. Тэмдэг нэрийн хувиллын давтамж № Хувилал Код Давтамж Хувь Жишээ1 Тэ.Н JJ 1690 84.5% аагим, аймхай, амтат2 Тэ.Н+ХТЯ JJG 68 3.4% гүний, баяны, хатуугийн3 Тэ.Н+ЗТЯ JJC 69 3.5% бурууг, бэрхийг, бохирыг4 Тэ.Н+ГТЯ JJB 10 0.5% бороос, холоос, өөрөөс.5 Тэ.Н+ӨОТЯ JJL 113 5.7% хүйтэнд, мунхагт, гүнд6 Тэ.Н+ҮТЯ JJI 15 0.8% үнэнээр, зөөлнөөр,7 Тэ.Н+ЧТЯ JJD 0 0.0% -8 Тэ.Н+ЭХН JJCS 34 1.7% улаанаараа, хосоорооНийт 1999 100%Хүснэгтээс үзвэл, үндсээрээ байгаа тэмдэг нэр 1690 удаа давтагдаж, тус цахим сангийн олонх буюу 84.5 хувийг эзэлсэн бол, ГТЯ-аар хэлбэржсэн тэмдэг нэр хамгийн цөөн буюу 0.5 хувийг тус тус эзэлжээ. Харин ЧТЯ-аар хэлбэржсэн үг тус санд илэрсэнгүй.Тооны нэрийн хэл зүйн хувиллын тооцоололХүснэгт №6. Тооны нэрийн хэл зүйн хувиллын давтамж№ Хувилал Код Давтамж Хувь Жишээ1 То.Н CD 77 68.1% арав, тэг, нэг, гурав2 То.Н+ХТЯ CDG 7 6.2% дөрөвний, гуравны3 То.Н+ЗТЯ CDC 9 8% дөрвийг, гурвыг4 То.Н+ҮТЯ CDI 4 3.5% гурваар


47МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.385 Дэс тоо CD1 10 8.8% нэгдүгээр, гуравдугаар6 Хам тоо CD2 2 1.8% зургуул7 Дахих тооны нэр CD4 4 3.5% гурвантааНийт 113 100%Тооцооллоос үзвэл, цахим санд тооны нэр (хэл зүйн хувилалгүй) хамгийн олон, бусад хэл зүйн нөхцөлөөр хэлбэржсэн тооны нэр харьцангуй цөөн бүртгэгдэв. Харин ГТЯ, ӨоТЯ, ХаТЯ, ЧТЯ-аар хэлбэржсэн тооны нэр тус бүр нэг бүртгэгдсэн бол ЧТЯ-аар хэлбэржсэн тооны нэр бүртгэгдсэнгүй. Энэхүү тооцоолол нь “Монгол хэл I-III” сурах бичгийн цахим санд илэрсэн тооны нэрийн нийт тооноос 2 дахин олон илэрсэн боловч, хэл зүйн хувиллын хувьд тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр хэлбэржсэн үгс цөөрсөн нь сурах бичиг дэх эхүүдийн үгийн сантай шууд холбогдож байна. Нөгөө талаар өмнөх ангиудад тооны нэр нь ЧТЯ-аас бусад тийн ялгалаар хэлбэржиж байсан бол тус цахим санд 4 тийн ялгалаар хэлбэржсэн байна. Уг ёсондоо бол үгсийн аймгийн хэлбэржилтийн илэрцийг улам нэмэгдүүлж, өмнө ангид тойм тоо үзсэн бол сурагчдын мэдлэгийг энэ ангид бататгахын зэрэгцээ, дахих тоо, түгээл тоогоор мэдлэгийг нь тэлж байхаар зохион байгуулах нь зүйтэй. Гэвч одоогийн Монгол Улсын нөхцөл байдалд энэ нь тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.Орон цагийн нэрийн хувиллын давтамжХүснэгт №7. Орон цагийн нэрийн хувиллын давтамж№ Хувилал Код Давтамж Хувь Жишээ1 ОЦ.Н RB 115 22.3% гадна, доош, дундуур, дээр2 ОЦН+ХТЯ RBG 92 17.9% түрүүчийн, дундын, үдийн3 ОЦН+ЗТЯ RBС 13 2.5% дотрыг, гадрыг, өнөөдрийг4 ОЦН+ГТЯ RBB 75 14.6% хойноос, өмнөөс, эндээс5 ОЦН+ӨОТЯ RBL 191 37.1% минутад, хажууд, адагт6 ОЦН+ҮТЯ RBI 6 1.2% үүрээр, хавиар, дэлгүүрээр7 ОЦН+ЭЗН RBS 23 4.5% хоорондоо, өмнөө, доошооНийт 515 100%Үр дүнгээс үзвэл, цахим сан дахь орон цагийн нэрсийн олонх буюу 37.1% нь үндсээрээ, хамгийн цөөн буюу 1.2 хувийг ОЦН+ҮТЯ нөхцөлөөр хувилсан хэлбэртэй үгс эзэлж байна. Харин ЧТЯ-аар хэлбэржсэн орон цагийн нэр бүртгэгдсэнгүй.Төлөөний үгийн хэл зүйн хувиллын давтамжХүснэгт №8. Төлөөний үгийн хэл зүйн хувиллын давтамж№ Хувилал Код Давтамж Хувь Жишээ1 ТӨҮ.Н PN1PN 98 37.8% би, бүгд, манай2 ТӨҮ+ХТЯ PN1PG 39 15.1% бидний, хэний, юуны3 ТӨҮ+ӨоТЯ PN1PL 36 13.9% бидэнд, чамд, танайд


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38484 ТӨҮ+ЗТЯ PN1PC 28 10.8% юуг, бүгдийг, үүнийг5 ТӨҮ+ГТЯ PN1PB 13 5.0% тэдгээрээс, үүнээс6 ТӨҮ+ҮТЯ PN1PI 12 4.6% хэнээр, юугаар, тэрээр7 ТӨҮ+ХаТЯ PN1PM 12 4.6% хэнтэй, юутай, надтай8 ТӨҮ+ЧТЯ PN1PD - - -9 ТӨҮ+ЭХН PN1PS 21 15.1% юугаа, хамтдаа, бүгдээНийт 259 100%Төлөөний үгийн хэл зүйн давтамжийн үр дүнгээс үзвэл, цахим сангийн олонх буюу 37.8% нь хэл зүйн ямар нэгэн хувиллаар хэлбэржээгүй үг байна. Удаах хувийг ХТЯ болон хамаатуулах нөхцөлөөр хэлбэржсэн төлөөний үг эзэлсэн бол, ҮТЯ болон ХаТЯ-аар хэлбэржсэн төлөөний үг хамгийн цөөн тохиолдож байна. Харин ЧТЯ-аар хэлбэржсэн үг тус санд илэрсэнгүй. Төлөөний үг харьцангуй цөөн илэрсэн нь тус цахим сан дахь дасгал даалгаврууд нь “Бичсэнээ хянаж сайжруулъя. Цэг, таслалыг зөв хэрэглэн бичицгээе. Сонгож тавиарай. Толь бичгээс үгээ олъё.” зэргээр төлөөний үггүй байгаатай холбоотой. Уг ёсондоо хэн юуг яаж хийх ёстойг бага боловсролын түвшинд дэлгэрэнгүй зааж өгөх нь зохистой эсэх дээр судалгаа хийх нь зүйтэй. Учир нь хариуцлага хүлээх гэдэг зүйлтэй төлөөний үг нь шууд холбогддог гэж бид үзэж байгаа юм. Үйл үгийн хэл зүйн хувиллын давтамжМонгол хэлний холбоо үг, өгүүлбэрийн бүтцэд орсон хэлбэржсэн үйл үг нь язгуур + дагавар (үйл үг бүтээх дагавар + хэвийн дагавар + байдлын дагавар) + холбох ба төгсгөх нөхцөл гэсэн бүтээврүүдээс бүтдэг бүтцийг харгалзаж, давтамжийг гаргав. Үүнд:~ Хэвийн дагаврын давтамжХүснэгт №9. Хэвийн дагаврын давтамж№ Дагавар Код Давтамж Хувь1Бусдаар үйлдүүлэх хэв-га4 VV1 7 3.8%2 -уул2 VV3 37 20.0%3 -лга4 VV4 - -4 -аа4 VV5 125 67.6%5 Бусдын эрхэнд үйлдэгдэх хэв -гд VV2 11 5.9%6 Хамтран үйлдэх хэв -лд VV7 3 1.6%7 Харилцан үйлдэлцэх хэв -лц VV8 2 1.1%Нийт 185 100%~ Байдлын дагаврын давтамжХүснэгт №10. Байдлын дагаврын давтамж№ Дагавар Код Давтамж Хувь1 Бүр мөсөн үйлдэх -чих (ч) VА 10 76.9%


49МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.382 Эрчимтэй үйлдэх -схий VА1 1 7.7%3 Түр үйлдэх -зна4 VА2 - -4 Олноороо үйлдэлцэх -цгаа4 VА3 2 15.4%Нийт 13 100%~ Тодотгон холбох нөхцөлийн давтамжХүснэгт №11. Тодотгон холбох нөхцөлийн давтамж№ Нөхцөл Код Давтамж Хувь1 Өнгөрсөн цагаар тодотгон холбох-сан4 VDET1 536 33.0%2 Одоо цагаар тодотгон холбох-аа4 VDET2 80 4.9%3 -даг4 VDET21 216 13.3%4Ирээдүй цагаар тодотгон холбох-х VDET3 770 47.4%5 -маар4 VDET31 21 1.3%6 -хуйц2 VDET32 1 0.1%Нийт 1624 100%~ Нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн давтамжХүснэгт №12. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн давтамж№ Нөхцөл Код Давтамж Хувь1 Зэрэгцэн холбох -ж (-ч) VS 509 43.9%2 Урьдчилан холбох -аад4 VS1 342 29.5%3 Хам холбох -н VS2 143 12.3%4 Үргэлжлэн холбох -саар4 VS3 25 2.2%5 Дутагдан холбох -вч VS4 35 3%6 Бэлтгэн холбох -магц4 VS5 66 5.7%7 Угтан холбох -тал4 VS6 9 0.8%8 Дагалдан холбох -хлаар4 VS7 1 0.1%9 Болзон холбох -вал4, -бал4 VS8 9 0.8%10 Далимдан холбох -нгуут2 VS9 3 0.3%11 Ташрамдан холбох -нгаа4 VS10 1 0.1%12 Үгүйсгэн холбох -лгүй VS11 16 1.4%Нийт 1159 100%~ Биеэр төгсгөх нөхцөлийн давтамжХүснэгт 13. Биеэр төгсгөх нөхцөлийн давтамж№ Нөхцөл Код Давтамж Хувь1 Шийдэн хүсэх -я, (-е, -ё) VI1 160 56.1%2 Даалган захирах -сугай2 VI2 - -3 Шууд захирах -Ø VI 97 34%


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38504 Зөвлөн захирах -аарай4 VI4 8 2.8%5 Шаардан захирах -аач4 VI5 - -6 Хүндэтгэн захирах -гтун2 VI6 - -7 Сануулан захирах -уузай2 VI9 - -8 Зөвшин хүсэх -г VI7 14 4.9%9 Ерөөн хүсэх -тугай2 VI8 2 0.7%10 Мөрөөдөн хүсэх -аасай2 VI10 4 1.4%Нийт 285 100%~ Цагаар төгсгөх нөхцөлийн давтамжХүснэгт 14. Цагаар төгсгөх нөхцөлийн давтамж№ Нөхцөл Код Давтамж Хувь1 Одоо цагаар төгсгөх -на4 VT1 92 19.8%2 Ирээдүй цагаар төгсгөх -на4 VF 100 21.6%3Өнгөрсөн цагаар төгсгөх-жээ (чээ) VT1 86 18.5%4 -лаа4 VT3 69 14.9%5 -в VT1 117 25.2%Нийт 464 100%Хүснэгтээс үзвэл, сурах бичгийн цахим санд хэвийн 185, байдлын 13 дагавар, тодотгон холбохын 1624, нөхцөлдүүлэн холбохын 1159, биеэр төгсгөхийн 303, цагаар төгсгөхийн 491 нөхцөл бүртгэгдсэн байна. Хэл зүйн хувиллын давтамжийн хувьд ирээдүй цагаар тодотгон холбохын -х (770 удаа), зэрэгцэн холбохын -ж (-ч) (509 удаа) нөхцөлүүдээр хэлбэржсэн үг хамгийн олон удаа илэрсэн бол, -хуйц2 (1), -хлаар4 (1), -нгаа4 (1) нөхцөлүүдээр хэлбэржсэн үг хамгийн цөөн удаа илэрсэн байна. Харин тус санд -зна, сугай2, -г, -гтун2, -аач4, -гтун2, -уузай2 зэрэг нөхцөлүүдээр хэлбэржсэн үг бүртгэгдсэнгүй. Үүнийг бид бага боловсролын цөм хөтөлбөрт тусгагдсаны дагуу хэл зүй – үгийн сангийн онолын ойлголтыг хөнгөнөөс хүнд рүү гэсэн зарчимд үндэслэн сурах бичгийг зохиож, найруулдагтай холбогдсон эсвэл сурах бичигт оруулсан үг өгүүлбэрийг өөр нөхцөлөөр солин найруулж бичсэнтэй үзэж байна. Нөгөө талаар дээрх нөхцөлийн бусад найруулга дахь хэрэглээний явцуу байдал ч үүнд нөлөөлж байна. ДүгнэлтБид “Монгол хэл IV” сурах бичгийн үгийн сангаар байгуулсан цахим сандаа түшиглэн сурах бичгийн нийт үг, үе, үгийн уртыг бүртгэж, үгсийн аймаг, хэл зүйн хувиллын давтамжийг тооцооллоо. Эндээс бид бага боловсролын ялангуяа монгол хэлний хичээлийн сурах бичгийн үгийн сан, хэл зүйг тооцоолон бүртгэх нь дараа дараагийн сурах бичгүүдийг зохион найруулах, боловсруулан сайжруулах гарын авлага, монгол хэлний хичээлийн сурах бичгийн стандарт тогтоох зэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.


Click to View FlipBook Version