151МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38суулган зохиолынхоо үйл явлдыг нийгэм, ёс зүй, хайр сэтгэлийн харилцааны өргөн дэвсгэр дээр сонирхолтой өрнүүлэн шийдэж байгаад оршино.” (Баярсайхан, 2022, х.22) гэж онцлон тэмдэглэсэн байна. Яруу найрагч, зохиолч, судлаач, доктор Г.Бямбажав “...Б.Баярсайханы өгүүллэгүүд гоо сайхны танилт дүүрэн, хөгжимлөг айзам хэмнэлтэй юм. Тэрээр нүүдэлчдийн ахуй соёл, зан заншил, байгалийн зохиолдолгоог монгол хүний сэтгэлийн хөг эгшигтэй зохиролдуулан хүүрнэдэг зохиолч ажээ. Зохиолчийн хүний сэтгэл ухаан, хөдөөх ахуй, ардын дууны аялгуунаас төрсөн хөг эгшиг, зөвхөн Монголоос мэдэрч болох байгалийн гарвал зэрэгт төвлөрч, тэр бүхнээс уран сайхныхаа эх үндсийг авч, урлан бүтээх эрч хүчээ тэтгэдэг гэлтэй” (Баярсайхан, 2022, х.43) гэж зохиолчийн урлан бүтээх ур чадвар, туурвилзүйн онцлог шинжийг онцолжээ. Зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан нь Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 1991-1995 онд Улсын Багшийн Их сургуулийн Утга зохиолын ангийг төгссөн. Анхны шүлгийн ном нь “Аргал хатаагүй зун”(1996) он, МЗЭ-ийн “Зөн” цувралаар гарсан, “Залуу насны гэрэлт шувуу” (1999) номоороо 2003 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ. “Өлөгчин тэргүүт өгүүллэгүүд”-ээ (2009) онд туурвиж, “Тэнгэрийн санаа” (2013) өгүүллэгийн түүвэр нь оны шилдэг богино хэмжээний хүүрнэл зохиолын төрөлд “Алтан өд” шагнал хүртсэн юм. 2016 онд “Тэнгэрийн санаа- I” өгүүллэгийн боть, “Хөх тэнгэр” тууж ботиороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд “Өлөгчин” (2009) гутгаар байр, “Эртний явдал” (2010) тэргүүн байр, “Үйлийн үрийн төлөөс” (2011) дэд байр, “Эцэг” (2012) тусгай байр, “Даш гуай” (2017) дөрөвдүгээр байр, “Зуурдын дундах бутархай” (2023) тусгай байрыг тус тус эзэлж байв. Мөн 2011 онд “Шилмэл өгүүллэгүүд”, 2018 онд “Амрагийн тэнгэр” нэртэй өгүүллэгийн уран уншлагын CD гаргасан. “Тэнгэрийн санаа” тууж өгүүллэгийн түүвэр нь 2018 онд Бээжин хотод Монгол бичгээр хэвлэгджээ. Бид зохиолч Б.Баярсайханы “Утгын чимэг” наадамд уншигдсан шилдэг зарим өгүүллэгүүдийг сонгон авч, дүр дүрслэл, зохиомжийн бүтэц, өгүүлэмжийн арга барилын онцлогийг задлан шинжилж, түүний хүүрнэл зохиолын уран сайхны өвөрмөц шинжийг тодруулахыг зорилоо.Үндсэн хэсэг:“Өгүүллэг нь туульсын бие даасан зүйл бөгөөд хэмжээний хувьд роман, тууж зэргээс харьцангуй богино боловч дүрслэн бичих арга барилын нэг адил хүүрнэн өгүүлэх аргаар илэрхийлэгдэнэ. Ихэвчлэн нэг гол баатартай, эсвэл цөөн тооны туслах дүрээс бүтдэг. Гол төлөв баатрын амьдрал, үйл хэргийн нэг хэсэг, учрал тохиолдлыг өгүүлэх ба, цаг хугацааны хувьд амьдралын нэгэн хормыг харуулж, түүгээрээ хүн-нийгмийн утга чанартай анхаарал татсан эгзэгтэй нэг гол асуудлыг хөндсөн байна.” (Галбаатар. 2012, х.275) “Монголын орчин үеийн уран зохиол төрөл хэлбэр, агуулга утга санаа, хэл найруулгын онцлог зэргээрээ шинэчлэгдэн зохиолчийн бичих арга зүйд судалгаа хийн туршлага, уран бүтээлийн уламжлал, урлах эрдмийг нь олон нийтэд дэлгэрүүлэн таниулах, үнэлэлт дүгнэлт, шүүмж өгөх зэргээр Монголын утга зохиол уран зохиолын хөгжилд ахиц дэвшил гарч байгаа билээ.” (Монгол
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38152судлалын чуулган, 2012, х.131) 1990-2000 оноос хойших өгүүллэгийн хөгжилд хэл найруулга, туурвилзүйн сэтгэлгээгээрээ эрс ялгарсан олон зохиолч байгаа бөгөөд зохиолч, яруу найрагч Б.Баярсайханы өгүүллэгүүдийн талаар судлаач, доктор, профессор Д.Галбаатар “... Хүний аж төрөхүйн хоёр туйл болсон өгсөх уруудахын жам ёсны тухай нийгэм, гүн ухааны эмзэг асуудлыг уншигчдын өмнө урлагийн хэлбэрээр тавьж, эрчүүлийн ертөнц, тэдний сэтгэл зүйн өвөрмөц өнгө төрх, аяс хандлагыг нийгмийн орчин ахуй, гэр бүл, тухайн баатруудын сэтгэлийн далд ертөнцтэй холбож нээх эрмэлзлэлээр дүүрэн аж.” (Баярсайхан. 2022, х.19) хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Түүний бүтээлүүд нь сэдвийн хувьд утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр сэтгэл, монгол ахуй заншил, хүний ёс суртахууны асуудал, нийгэм хүн хоёрын зөрчил, гэр бүл, үр хүүхдийн нандин холбоо хийгээд орчин үеийн ертөнц, ганцаардал зэрэг өргөн сэдвийг хамарсан бөгөөд уншигчдын сэтгэлийг хөглөхүйц уран яруу үг хэллэг, цэгцтэй найруулгаараа, монгол үндэстний ахуй амьдралын дахин давтагдашгүй өвөрмөц онцлог шинжийг сэтгэлд шингэтэл дүрслэн илэрхийлдгээрээ онцлогтой юм.Баярсайханы “Өлөгчин” (2009) өгүүллэгт гэрэл цацруулсан нүдээрээ омгийн бүдүүн хадуун зэрлэг эрчүүдийг соронзон мэт татдаг “Өлөгчин” хэмээх бүсгүйн дүрийг гүн гүнзгий илэрхийлсэн байдаг. Түүний хувь тавилан чийрэг бадриун биетэй, идэр есийн хүйтэнд дагжиж үзээгүй, өөх харвин зузаан, мунаар цохивч нэг удаа тэсэхээр муухан эрсээс ч хавьгүй эхнэрүүдийн уур омог, өшөө хорслын бай, зэрлэг балмад эрчүүдийн шунал тачаалын золиос болж, эмгэнэлтэй төгссөн хэдий ч тэрээр дотоод сэтгэлдээ эрх чөлөөг хүссэн, хүсэл тэмүүлэлтэй, амьдралынхаа утга учрыг эрэлхийлсэн бэлгэдэлт дүр юм. “Өлөгчин” гэдэг нь зарим араатны эмэгчин (өлөгчин бар-эм бар, өлөгчин нохой-жингэр, өлөгчин чоно-гичий чоно) нь тэсвэр хатуужилтай, хурц догшин шинжтэй, сүргээ хамгаалагч амьтны шинж, (шилжсэн утга) эмэгтэй хүнийг доромжилж басамжилсан доромж утга (Монгол хэлний их тайлбар толь)-тай билээ. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва ”... Ухамсарт сэтгэхүй ноёлоогүй асан урьд балрын зэрлэг хүн сүрэгт алан идэх хийгээд алиалан тачаадахаас өөр зорилго чиглэл бараг байгаагүй мэт. Гэхдээ бас өөр өөртөө нэг нэг эмийг өмчлөх төдий байлгадаг байсан цаг аж. Энэ л цаг үед омгийн эрсэд яг тийм гээд хэлэхийн аргагүй ужид цэнгэлийг эдлүүлж, тэдний боддогоор жаргал гээчийн далайд умбуулсан учраас бас тачаалын жаргалаар өлдөгч зэрлэг эрст тачаадан мансуурахын жаргалыг өгөгч байсныхаа хувьд тэр омог дотроо “Өлөгчин” гэдэг нэрийг олжээ” хэмээн нэрийн онцлог, шинжийг тайлбарлажээ. (Баярсайхан, 2022, х.47) Зохиолч Б.Баярсайхан нь Монгол ардын аман зохиол, туульсын уламжлалт хэв маяг, дүр дүрслэлийн өвийг бүтээлчээр баяжуулан зохиомжийн өвөрмөц шинжийг бүрдүүлжээ. Тухайлбал, Гэсэрийн тууж-ийн Ловсгаа мангасын эгчийн дүрслэлээс харахад, дүрийн гадаад төрх, биетийн онцлогийг тодотгосон уран сайхны хэтрүүлэл, аймшигт дүр төрхийг илэрхийлэн гаргах бэлгэдлийн арга зүйг зохиолч бүтээлдээ шинэлэг байдлаар тусгасан нь илэрхий байна. Ловсгаа мангасын эгч “…Нүд нь нэгэн алд ширгэсэн, хөмсөг нь өвчүүндээ хүрсэн. Дээд соёо нь доош хандсан, доод соёо нь дээш хандсан ярзайсан шүдтэй, хоёр хөх
153МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38нь өвдөгтөө хүрсэн, хоёр чих нь дээвэр мэт түрүүлгээ дэлдийсэн, хамрын хоёр нүх нь онгойсон, хоёр гарын хумс нь бүргэдийн хумс мэт” (Монгол ухааны сан, номын шигтгээ) гэж дүрсэлжээ. Зохиолч Б.Баярсайхан омгийн эрчүүдийн эхнэрийн гадаад төрхийг нарийвчлан дүрслэхдээ уран сайхны хэтрүүлэл, зүйрлэл, бэлгэдэл зэргийг ашиглаж, дүрийн мөн чанар, сэтгэлзүйн төлөв байдлыг тодотгожээ. Жишээ нь: “ ...Эхнэрүүд гэвэл үзэшгүй муухай эмс байв. Үс гэзэг нь сэгсийсэн, хав хар дэлэнгээ унжуулсан, бөгс нь шавар торх шиг ландгар, тахир гишүү шиг хөлтэй, арьс нь матрынх шиг арзгар” (Баярсайхан. 2012, х.209) хэмээн дүрсэлсэн нь эдгээр эмэгтэйчүүдийн зовлон төдийгүй тэдний амьдралыг гажуудсан, хүнд байдалд байгааг харуулж байгаа юм. Энэ дүрслэл нь тэдний гадаад дүр төрх, сэтгэлийн гүн дэх хар бараан сэтгэгдлийг илэрхийлж, эмэгтэйчүүдийн амьдралын зовлонг ч илүү тодруулан, бэлгэдэлт утга санааг гүнзгийрүүлж байна. Зохиолч Б.Баярсайхан “Өлөгчин” өгүүллэгээрээ хүний мөс чанаргүй, энэрэх өршөөх сэтгэлгүй, атгаг муу санаа, уур хилэн, өшөө хорсолд автсан, ёс суртахууны доройтолд орсон орчин үеийн нийгмийг ёгтлон дүрсэлж, уншигчдад сэтгэл зүй, үнэт зүйлсийг эргэн харах, ухаарах боломжийг нээн өгсөн төдийгүй нийгмийн ёс суртахууныг сэргээх, эмгэнэл, энэрэл, өршөөлийн үнэ цэнийг эргэцүүлэн бодохыг уриалж байна.Зохиолч Б.Баярсайханы “Эртний явдал” (2010) өгүүллэгийн Балбарын дүр сонирхолтой, охид хүүхнүүдийн зүрх сэтгэлийг булаасан, ”хүүхний тэнгэртэй” гэх энэ эрийн сэтгэл зүрх, үг үйлдэл, бодол санаа, сэтгэлзүйн зөрчил, мөргөлдөөнийг амьд юм шиг урлаж туурвисан нь зохиолчийн уран чадварыг илтгэнэ. Балбар залуу халуун насандаа тохитой томоотой эр байсангүй, гуч гаруй насандаа өөрөөсөө үе мултарсан залуу охинтой гэрлэж, бусдын адил амар амгалан амьдрахыг хүссэн. Гэвч авааль эхнэр нь “...нэг л өдөр нялх хүүхдээ нөхөртөө хаячхаад Балбарыг дагаад хот хүрээ сэлгүүц”-дэг өнөөх хүүхнүүд шиг орхиод явсанд хамаг учир байгаа юм. “...Суу заль бадарсан Балбарын нүдний доогуур хялгасан үрчлээ сууж, шанаанд нь үл мэдэгхэн буурал орох үед”-ээ (Баярсайхан, 2015, х.158) залуу эхнэр нь хууран мэхэлснээр зүрх сэтгэлд нь хэзээд эдгэшгүй гүн шархыг үүсгэж, сэтгэл санааны хүнд цохилтыг мэдэрчээ. Түүний эхнэртээ хариу өшөө авах хүсэл нь энгийн гомдол цөхрөл биш, өшөө авахаас илүүтэйгээр хүний амьдралд тохиолдож үл болох хамгийн эгзэгтэй, сэтгэлзүйн хүнд хариу үйлдлээр илэрхийлсэн явдал юм. Ингэснээр эхнэртээ төдийгүй, өөрийн өнгөрсөн амьдралд гарсан гажуудал, харилцаа болон сэтгэлзүйн түвшинг үнэлж дүгнэх боломжийг уншигчдад үлдээж байна. Зохиолч Балбарын эхнэр Сүнжидмаагийн дүрийн сэтгэл зүйн ээдрээ, зөрчилт амьдралыг өвөрмөцөөр дүрсэлсэн бөгөөд энэ нь түүнд сэтгэлзүйн хүнд өөрчлөлт, дарамт, ялагдал, хувь заяандаа хийсэн сонголтоор харуулж чадсанд оршино. Арван найман насандаа Балбартай дэр нэгтгэсэн Сүнжидмаа “... Шиврээ хар сахалтай, булчин шөрмөс нь зангирсан, залуухан хар мод шиг чийрэг шулуун за даа ер нь Тулгаа заан шиг эрд\" (Баярсайхан, 2015, х.158) сэтгэл алдарснаар эр нөхөр төдийгүй өөрийнхөө хувь заяанд арилшгүй гүн толбо үлдээдэг. Балбарын өшөө авах сэдлээрээ эхнэрийнхээ сэтгэлд гүн дарамт учруулж байгаа байдал нь гэр бүлийн харилцаандаа сэтгэлзүйн гажуудал үүсгэж
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38154байна. Сүнжидмаа алдаа эндэгдэлтэй амьдралын эргүүлэгт гоо үзэсгэлэнгээ гээсэн, итгэл найдвараа алдсан, босох тэнхэлгүй, өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй, сул дорой нэгэн болж хувирсныг “...Балбар ганцаараа биш, бүр нэгэн бүсгүй дагуулан ирээд шууд л орондоо орсныг мэдэрмэгц өндийж чадсангүй. Яс нь хугарсан мэт өвдөж, сэтгэл нь сэмэрч, нүдэнд нь гунигийн хар үүл хуралдав. “Арай ч дээ, Балбар минь... Энэ чинь аль эртний явдал шүү дээ. Миний өтөлж доройтохыг харах гэж л чи ингэж сар шувуу шиг сахиж суусан юм уу? Царай зүстэй, залуу халуун байхад минь хөөгөөд явуулчихгүй яав даа? Амьд хүн юм чинь арга чаргаа олоод амьдрах л шүү дээ”гэж бодох зуур хоолой нь зангирч, гаслан шаналал нь арьс маханд нь хүртэл шингэх шиг болов...” (Баярсайхан, 2015,х.163) гэсэн сэтгэлийн гүн дэх харууслын өнгө аясаас мэдэрч болно. Зохиолч “Эртний явдал” өгүүллэгтээ Монголын уран зохиолд тэр бүр дурдаад байдаггүй гэр бүлийн харилцаан дахь хууран мэхлэлт, урвалт зэрэг сэдвийг хөндөхдөө үйл явдлыг энгийнээр тоочин өгүүлэхээс зайлсхийж, дүрийн сэтгэл зүйг нарийн задлан шинжилж, уран сайхны өвөрмөц арга барил, гүнзгий эрэл хайгуулаар дамжуулан шинэлэг түвшинд илэрхийлж чадсанаараа бусад өгүүллэгүүдээс эрс ялгарч байна. ХИС, НХУС-ийн багш И.Жавхлан... \"Эртний явдал\" хэмээх судалгааны өгүүлэлдээ \"...хүмүүсийн хамгийн муу муухайд тооцон үздэг гэр бүлийн хууран мэхлэлт, урвалтыг сонгон авч өшөө авалтын эмгэнэлт хувь тавилангаар зөрчлийг шийдвэрлэснээрээ Монголын уран зохиолын өгүүллэгийн төрөл зүйлд нэгэн шинэчлэл хийжээ. Гэвч өрнө дорнын уран зохиолын энэхүү уламжлал нь үйл явдал хөөн, түүнийг шийдэхдээ уншигчдад ойлгомжтой, ухан бодох, ухааран сэхээрэх ямар нэгэн боломжийг өгөлгүйгээр шууд илэрч байна\" (Баярсайхан. 2022, х.56-57) хэмээн дүгнэж бичсэн байна. Монголын уран зохиолд эцэг хүний дүрийг гэр бүлийн түшиг тулгуур, үр хүүхдийнхээ төлөө амьдралаа зориулсан, хатуужилтай, ухаалаг нэгэн хэмээн дүрсэлсэн олон зохиол бий. Тухайлбал, Б.Ринченгийн “Нууцыг задруулсан захиа” өгүүллэгийн Гөлөгдэй баатар, П.Пүрэвсүрэнгийн “Бурханбогд аав хоёр” өгүүллэгийн аав, Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийн Нямаа өвгөн гэх мэт дүрүүд нь эцэг хүний халамж, ухаалаг зан чанар, үр хүүхдээ гэх чин сэтгэлийг тод томруун харуулдаг бөгөөд дүрээр дамжуулан амьдралын эрч хүч, үр хүүхдэдээ үлдээх нандин сургаал, хүмүүжлийн утга учрыг уран сайхнаар нээн өгүүлж чадсанаараа одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй юм. Зохиолч Б.Баярсайхан “Үйлийн үрийн төлөөс” (2011) өгүүллэгтээ эцэг, үрийн хоорондын зөрчил, гэр бүлээ үл хайхарсан эцгийн үйлдэл, түүнээс үүдэн гомдож гутарсан хүүгийн сэтгэлзүйн шаналлыг нарийн мэдрэмжтэйгээр дүрслэн үзүүлснээрээ Монголын уран зохиолд эцэг хүний дүр бүтээх туурилзүйд шинэ өнгө аяс нэмсэн, уламжлалт арга барилаас ангид, шинэ төрхтэй “дүр” бүтээж чадсан гэж хэлж болно. Зохиолд эцгийн дүр нь хүүгийн сэтгэлд гүн сэв үлдээсэн, итгэл эвдэгч, амлалтаа биелүүлдэггүй нэгэн байдлаар дүрслэгддэг. Эцэг нь анх сумын наадамд авч явна гэж хүүгээ хуурсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хуурсаар, хүүгийнхээ итгэл, найдварыг бага багаар мохоож, эцсийн эцэст бүрмөсөн үгүй хийн, эмгэнэлт байдалд хүргэжээ. “...Хүүгийн нүдэнд өөрийн
155МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38эрхгүй нулимс ивлэж, мэлтрэн гарч ирсэн нулимсан дунд эцгийн төрх үйж эвдэрч, хүн гэх дүрсгүй, яг л чөтгөр шиг харагдсан” (Монголын зохиолчдын эвлэл, Утгын чимэг, х. 276) гэж дүрсэлснээр хүүгийн сэтгэл дэх эцгээ гэх орон зай хэрхэн үгүйрч, хоосорч байгааг илтгэж байна. Эцэг нь хүүгийнхээ хайртай охин Цэрмааг гуйж өгнө гэж хуурч мэхэлсэн нь хүүгийнхээ сэтгэлийн эцсийн найдвар, хүлээлтийг бүрмөсөн тасалсныг, зохиолч нарийн мэдрэмжтэй, сэтгэл зүйн гүн гүнзгий дүрслэлтэйгээр илэрхийлж чадсан бөгөөд хүүгийн сэтгэлийн нандин орон зай хэрхэн эвдэгдэж, амьдралын утга учир хэрхэн алдагдсныг чадварлаг харуулжээ. Зохиолч хүүгийн гомдол, цөхрөлдөө хүлэгдэж, хүн чанар, хүнлэг сэтгэлээ хором хормоор алдаж байгаа байдал, сул дорой болсныг “…Арван долоон настай хүү энэ мөчөөс эхлэн тэс өөр хүн болов. Эцгийн хэлсэн бүхэнтэй зөрчилдөн, хийсэн бүхэнтэй нь сөрөг хандлага гаргаж, мугуйд, зөрүү, мунхаг харанхуй хүн болов” (Монголын зохиолчдын эвлэл, Утгын чимэг, х. 277) хэмээн сэтгэлийн гүн дэх сөрөг өөрчлөлтийг уран сайхны талаас нь өвөрмөц онцгой дүрслэн илэрхийлжээ. Өгүүллэгт дүрсэлсэн сэтгэл зүйн өөрчлөлт, хүүгийн гомдол, цөхрөл нь сэтгэл зүйн зарим онолтой ч холбоотой байж болох юм. Америкийн нэрт сэтгэл судлаач Карл Роджерс Хүний сэтгэлийн өөрчлөлтийг өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчлөлтийг дотоод сэтгэл зүйн эрүүл харилцаагаар хийхийг онцолсон. Түүнчлэн, Карл Роджерс “Хүний амьдралын зорилго, эсвэл өөрийн орон зайг гүнзгий мэдрэхгүй, доторх сэтгэл зүйн хямрал нь өөрийгөө сөргөөр үнэлэхэд хүргэдэг” гэж үздэг. (Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг). Хүүгийн эцэгтэйгээ харилцах харилцааны эмзэг байдал, итгэл эвдсэн нь түүнд сэтгэлийн эрүүл харилцааны дутагдлыг авчирч, энэ нь өөрийгөө ойлгох, бусдад итгэх чадваргүй болгож байна. “Үйлийн өрийн төлөөс” өгүүллэг нь эцэг, үрийн харилцааны эмзэг сэдэв болох итгэл эвдэлтийн хор уршиг тэдний дунд үүсэх зөрчил, эмзэглэл зэргийг гүн гүнзгий илэрхийлсэн, дүрийн сэтгэл зүйн нарийн мэдрэмж, сөрөг өөрчлөлтүүдийг урнаар дүрсэлж гаргаснаараа энэхүү өгүүллэг нь эрс ялгарч буйг онцлон тэмдэглэх нь зүйтэй. \"Даш гуай\" (2017) өгүүллэгт зохиолч Даш өвгөний дүрийг монгол хүний ёс заншил, сайхан сэтгэлийн тод жишээ болсон, тухайн нийгмийн эерэг уур амьсгалыг шингээсэн дотно дүрээр өвөрмөц сайхан урлажээ. Түүнийг “хус модны ур шиг жижигхэн хөх өвгөн”, “бийрийн үс шиг шингэн хөх оочтой”, “наадамд их морь унуулж мордуулахад хүнддэмгүй давжаа биетэй” хэмээн дүрсэлсэн нь өвгөний гадаад төрхийг энгийн атлаа сэтгэлд дулаан өнгө аястайгаар илэрхийлсэн байна. Мөн зохиолч түүний дотоод шинжийг “хэний ч хүүхдийг үргэлж өөд нь өргөж, бэлгэ дэмбэрэлтэй үгээр урам хайрладаг”, “орсон айл болгондоо хүүхдүүдийг нь магтдаг” гэх мэт зан ааш, амьдралын хэв маягийг нь тод томруун харуулжээ. Энэ нь Даш өвгөнийг зөвхөн нэгэн өвгөний дүр төдийгүй, тухайн цаг үеийн нутгийн хөгшчүүдийн нийтлэг төрхийг илэрхийлсэн өвөрмөц дүр болгож чадсан юм. Түүний хөгжилтэй зан ааш, элэгсэг, уужуу байдал, хүн бүрийг урамшуулж баясгадаг нь зөвхөн нутгийн хүмүүст төдийгүй, зохиолын “би” баатрын сэтгэлд ч сайхан дурсамжийг үлдээсэн нь уг дүрийг бодитой, амьд болгож, уншигчдад ойртуулахад нөлөөлсөн байна. Д.Нацагдоржийн нэрэмжит
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38156шагналт яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяа Б.Баярсайханы хүүрнэл зохиолын туурвилзүйн онцлогийг тодорхойлохдоо “…Түүний зохиолын баатрууд гадаад үйл хөдлөлөөр бус, харин сэтгэлзүйн гүн гүнзгий төлөв байдал, дотоод ертөнцөөрөө дүрслэгддэг” (Баярсайхан, 2012, х.06) хэмээн онцолсон байна. Энэ нь Б.Баярсайханы хүүрнэл зохиолын дүр бүтээх арга барил нь уламжлалт өгүүлэмжээс ялгардаг, дүрийн сэтгэлзүйг илэрхийлэхдээ баатруудын дотоод бодол, мэдрэмж, сэтгэлийн зөрчил, амьдралын утга учрын эрэл хайгуул зэрэг нарийн төвөгтэй сэтгэлзүйн хөдөлгөөнийг цөм болгон гаргадаг нь түүний уран сайхны арга барилын өвөрмөц шинж юм.Дүгнэлт1990-ээд оны уран зохиолын томоохон төлөөлөгч Б.Баярсайханы хүүрнэл зохиол болох өгүүллэг, туужууд нь өвөрмөц сэтгэлгээ, туурвилзүйн онцлогоороо судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, эдгээр бүтээлүүдийн тухай олон судалгааны шүүмж бичигджээ. Зохиолч нийгэм болон хувь хүний ёс суртахууны эмзэг, ээдрээтэй асуудлуудыг гярхай ажиглаж, баатруудын сэтгэл зүйг гүн гүнзгий судлан, зан төрхийн онцлог, үйл явдлын өрнөх орон зай, цаг хугацаа, сайн муугийн зөрчил, зохилдлогын учир шалтгааныг нарийн дүрсэлжээ. Энэ бүхэн нь дүрүүдийг бодит, амьд мэт мэдрэмж төрүүлэхүйцээр урлах үндэс болсон байна. Зохиолч Б.Баярсайханы “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд уншигдсан бүтээлүүд нь утга санаа, сэдэв, цар хүрээгээрээ гүнзгий, уран сайхны сэтгэлгээний эрэлхийлэлтэй, дүр дүрслэл, хэл найруулга, өгүүлэмжийн өвөрмөц шийдлээрээ уншигчдыг татаж, Монгол өгүүллэгийн туурвилзүйг баяжуулан хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж байна. A Study on the Character Representation and Narrative Features in the Short Stories of B. BayarsaikhanBujinlkham ByambasurenSchool of Agroecology and Business Lecturer of Humanities and Social Sciences Department, Mongolian University of Life SciencesAbstractThe short stories and novellas of B. Bayarsaikhan, a prominent representative of 1990s literature, have attracted the attention of researchers and critics with their unique thinking and narrative style, leading to numerous scholarly reviews. The author keenly observes the sensitive and complex moral issues of society and individuals, deeply exploring the psychology of the characters while intricately depicting their personality traits, the setting, the passage of time, and the causes and consequences of conflicts between good and evil. This has served as the foundation for creating lifelike and realistic characters. It is worth noting that B. Bayarsaikhan’s works, presented at the “Utgiin Chimeg” short story competition, stand out for their
157МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38depth of meaning, thematic scope, artistic exploration, distinctive imagery, language, narrative structure, and unique composition, thereby significantly contributing to the enrichment and development of Mongolian short story writing.Keywords:Mongolian short story, genre, theme, character depictionНом зүйГалбаатар, Д. (2012). Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл нэвтэрхий толь. Улаанбаатар: Хасу Мегастар.Баярсайхан, Б. (2022). Хүн загасны цөөрөм. Улаанбаатар: Соёмбо принт.Баярсайхан, Б. (2022). Тэнгэрийн санаа. Улаанбаатар: Соёмбо принт.Монгол судлалын чуулган. (2012). №12(47). Улаанбаатар: Монголын судлалын академи.Утгын чимэг: Шилдэг өгүүллэгүүд. (2018). Улаанбаатар: Монголын зохиолчдын эвлэл.Яньдий, П. (2022). Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн товчоо. Улаанбаатар: Соёмбо принт.Facebook. (n.d.). [Зураг]. Facebook. Retrieved March 11, 2025, from https://www.facebook.com/Монгол хэлний их тайлбар толь. (n.d.). Өлөгчин. Retrieved March 11, 2025, from https://mongoltoli.mn/Natsagdorjcom. (2018, March 1). Гэсэр тууж дахь мангас болон чөтгөрийн дүр [Blog post]. Retrieved March 11, 2025, from https://natsagdorjcom.wordpress.com© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38158Л.ДАШНЯМЫН ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЫН ХЭЛ НАЙРУУЛГЫН ТУХАЙДЧармайн Нацагдорж*Идэр Их сургуулийн багш, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.12 Засварласан: 2025.03.23 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЗохиолч, бүтээн туурвигчдын бүтээлд сэдэв, дүр дүрслэл, хэл найруулга, бичих арга барилтай холбоотой өвөрмөц онцлог бүрэлдэн тогтох нь зохиол бүтээлээ туурвиж байсан цаг үе, нийгмийн онцлог, амьдралаас олсон мэдлэг, туршлага, мэдлэгийн хүрээ, хэл, соёл, ахуй, хөдөлмөр гэх мэт олон зүйлээс шалтгаалж байна. Л.Дашнямын зохиолчийн хүүрнэл зохиолд хэвшиж тогтсон нэг онцлог бол оновчтой олон үг орсон нийлмэл урт өгүүлбэрээр найруулан бичих арга юм. Хүүрнэл зохиол дахь оновчтой олон үг орсон нийлмэл урт өгүүлбэрийн найруулгын судалгаа хомс байна. Д.Баттогтох “...ухахуйяа утга гүехэн, охор огцом, таг түг гэсэн модон хэлээр үйл үг нэгэн хоёрхонтой богино богино өгүүлбэрээр бодол санаагаа чадан ядан эвлүүлэн илэрхийлдэг болсноос сэтгэлгээний цар хүрээ, бэлчир инү хурганы бэлчээр шиг уйтан явцуу” хэмээн үйл үгийг оновчтой ашигласан утга гүн, урт өгүүлбэр найруулан бичих ач холбогдлын талаар дүгнэн бичжээ. Л.Дашнямын хүүрнэл зохиолд оновчтой олон үг орсон, үйл үгийн хэрэглээ арвин нийлмэл өгүүлбэр 50-аад жилийн өмнөх зохиол бүтээлд байсан бол түүнээс хойших хийгээд 50-аад жилийн дараа ч гэсэн уг онцлог хадгалагдаж байна.Түлхүүр үг: Урт өгүүлбэр, найруулга, зураглал, мэдлэг, үйл үг, Түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, философи, улс төр-нийгэм, сэтгүүл зүй, орчуулга, уран зохиол... гэх мэт олон салбарт тод мөртэй, жинтэй хувь нэмэр оруулж судалгааны ажил, бүтээл туурвиж байгаа эрдэмтэн судлаач бол Лувсандамбын Дашням юм. Өдгөө 50 гаруй ном бичсэн бөгөөд бүтээлээс нь орос, хятад, англи, франц, араб, урду, вьетнам, казах, тува, саха хэлээр орчуулсан байна. Л.Дашнямын зохиол бүтээлийн онцлогийн талаар эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгчид онцлон тэмдэглэхдээ, Б.Галийрад “Л.Дашням абугай бол чимээ багатай зүтгэл ихтэй, бүтээл арвинтай нэгэн. Л.Дашням эрхэм “Монгол мэдлэг олборлогч”, “Монгол мэдлэгийг хамгаалагч”, “Монгол мэдлэгийг баяжуулагч” “...зохиол бүтээл, бичвэр бүртээ заавал ямар нэг шинэ санаа сэдэл шингээсэн байдаг нь түүний онцлог” (Дашням, 2021, х.8-9) хэмээн тодорхойлсон бол * [email protected]
159МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Х.Цэвлээ “Монголын үндэсний найруулан бичих урлалзүйн нэг онцлог бол энэхүү Л.Дашням шиг уран зохиолч” (Дашням, 2021, х.16) гэх мэтээр хүүрнэл зохиол, яруу найраг, сэтгүүл зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүй.. зэрэг бүтээлүүд төрөл зүйл, чиглэлээсээ хамаараад өөр өөрийн онцлогтой байна. Зохиолч бүрийн бичих арга барилд өвөрмөц байдлаар бүрэлдэж төлөвшсөн, дахин давтагдашгүй онцлог шинжүүд байдаг тухай Д.Галбаатар “Уран зохиол”/онол, түүх, шүүмжлэл/ нэвтэрхий толь бичгийн 235 дахь талд тэмдэглээд, С.Эрдэнэ уянга-сэтгэл зүйн, Ц.Гайтав улс төрийн агуулгатай дайчин хурц хэллэг, Б.Явуухулан гүн бодлогошролт цэцэн цэлмэг хэл, шүлгийн нарийн мэдрэмжит хээ хуар, утгын логик байгууламж, Б.Ринчен түүхэн сэдэв, сонгодог монгол бичгийн хэлний найруулгын хэв маягаар илт ялгарах, уншигчид тэдгээрийг ялган түүнийх хэмээн таних нь зохиолч найруулгын ямар онцлогтойг харах боломжтой тухай бичжээ.Зохиолч, бүтээн туурвигчдын бүтээлд сэдэв, дүр дүрслэл, хэл найруулга, бичих арга барилтай холбоотой өвөрмөц онцлог бүрэлдэн тогтох нь зохиол бүтээлээ туурвиж байсан цаг үе, нийгмийн онцлог, амьдралаас олсон мэдлэг, туршлага, мэдлэгийн хүрээ, хэл, соёл, ахуй, хөдөлмөр...гэх мэт олон зүйлээс шалтгаалж байна.Тэгвэл Л.Дашням зохиолчийн хүүрнэл зохиолд хэвшиж тогтсон найруулгын (стиль) нэг онцлог бол оновчтой олон үг орсон нийлмэл урт өгүүлбэрээр найруулан бичих арга юм.Хүүрнэл зохиолын өгүүлбэрийн найруулга бол уран зохиолын хэл, утга зохиолын хэлний аль алинд хамааралтай. Д.Галбаатар “Уран зохиолд хэлийг үндсэн утгаар нь найруулахаас гадна утга шилжүүлэн ондоошуулах, хийсвэрлэх, зөвхөн өнгө аяс, мэдрэмжийн зүйлсийг нээхийн тул чөлөөтэй утга шилжүүлж, бүр хэлний хэм хэмжээг эвдэж хэрэглэх ёсон ч буй. Үгийн урлагийг бүтээгч үндсэн хэрэглүүр, хүний сэтгэлгээг ямар нэг дүрэм журамд үл баригч цор ганц систем бол уран зохиолын хэл”(2012, х.395) гэсэн бол утга зохиолын хэл нь тухайн хэлний хэл зүйн хэм хэмжээнд боловсруулсан дүрэм журмыг баримтлан хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл, уран зохиолын хэл нь сэтгэлгээний өвөрмөц байдал, хэв маягаас үүдэж өгүүлбэрийн хэв маяг, бүтэц эвдэгдэх тохиолдол байдаг бол утга зохиолын хэл нь хэл зүйн хууль, дүрэм, журамд нийцүүлэн зүй зохистой хэрэглэх шаардлагад нийцүүлэн бичих арга барил юм.Тэгэхээр урт өгүүлбэр найруулан бичих нь зохиолч, туурвин бичигчийн үг, хэллэгийг хэлний зүйн хууль, дүрэм журамд нийцүүлэн өгүүлэгдэж буй юмны олон талын шинж байдал, өвөрмөц төрхийг орхигдуулахгүйгээр сонирхолтой, уран яруу зураглан бичих чадвартай холбоотой. Хүүрнэл зохиол дахь оновчтой олон үг орсон нийлмэл урт өгүүлбэрийн найруулгын судалгаа, тэр дундаа бичигчийн найруулан бичих чадвар, онцлогтой холбоотой судалгааны ажил ховор байна. Оновчтой олон үг орсон нийлмэл урт өгүүлбэр найруулан бичихтэй холбоотой Д.Баттогтох “...монгол үгийн утгын увдислаг чанар, ур дүрслэг хэл найруулгын онч цэцтэй шидлэг үгийг олж шившин шившин байж басхүү өдгөө цагийн албан хаагч, бичгийн ард, багш, зохиолч, сэтгүүлчид хүртэл орчин
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38160цагийн ярианы хэл найруулах нэрийдлээр уншихуйяа урамгүй, ухахуйяа утга гүехэн, охор огцом, түг таг гэсэн модон хэлээр үйл үг нэгэн хоёрхонтой богино богино өгүүлбэрээр бодол санаагаа чадан ядан эвлүүлэн илэрхийлдэг болсноос сэтгэлгээний цар хүрээ, бэлчир инү хурганы бэлчээр шиг уйтан явцуу болсонд ихэд халаглан харамсахын учир дор, чингээд эл бишрэл бичил эсээг монгол хэлнийхээ үгийн баялагт шүнтэн шүтэж, утга илтгэх, урнаар өгүүлэх, тодотгон дүрслэх, холбон найруулах чадамжийг ашиглан “хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөх”-ийн үлгэрээр онч бодлоготой санааг охор бус урт, дан бус давхар өгүүлбэрээр бичдэг урьд цагийн бичгийн цольд мэргэдийн жишгээр даган баясаж, үгийн чимгээр утгыг хэлхэж нэгэн урт нийлмэл бүтэцтэй өгүүлбэрээр илэрхийлэн бичсэн нь энэ болой.” хэмээн “Богд Очирваань хайрхан” бишрэл эсээгээ 1565 үгтэй бичсэн бол урт өгүүлбэртэй холбоотой удаах нэгэн зүйл “Өнөөдөр сонин”-ы 2002 оны 5 дугаарт “Улаан ямаат Д.Урианхай дэлхийн амжилтыг эвджээ” нэртэй нийтлэгдсэн байна. Мэдээллийн агуулгад “Дэлхийн хамгийн урт өгүүлбэр Францын зохиолч Марсель Прустын “Алдагдсан цагийн эрэлд” нэртэй 16 боть роман дахь 800 үгтэй өгүүлбэр байсан бол Д.Урианхай зохиолч “Учрахуй, Хагацахуй” романы дэд боть “Анирт талын татах хүч” романыхаа төсгөлд 1327 үгтэй өгүүлбэр бичсэн нь дээд амжилтыг эвдсэн тухай өгүүлээд, монголчууд урт өгүүлбэр найруулан бичихээрээ дэлхийд тийм ч доогуур ордоггүй. Б.Ринчений 1956 онд бичсэн “Бадарчин” өгүүллэгт 300 гаруй үгтэй өгүүлбэр, Л.Дашнямын 1973 онд бичсэн “Хүслийн гурвал” зохиолд 78, 85, 150 үгтэй өгүүлбэр” байгааг онцлоод, төгсгөлд “Урт өгүүлбэрээр дэлхийд гайхуулах гэдэг уужим ухаан, урлахуйн эрдмээ гайхуулж буй хэрэг мөн” хэмээн дүгнэлт бичжээ. Уг мэдээллийн ач холбогдлыг найруулга зүй судлаач Ц.Сүхбаатар “Энэ нь сонинд гарсан жирийн дэлгэрэнгүй мэдээ боловч мэдээллийн багтаамжаараа цар хүрээтэй байгаа нь уншсан хэн бүхэнд илт байна.” (2002, х.55) хэмээн онцлон тэмдэглэжээ.Л.Дашнямын өдгөөгөөс 50 жилийн өмнө бичсэн “Хүслийн гурвал”-д 78, 85, 140, 150 өгүүлбэр, 2023 онд хэвлүүлсэн “Муруй халзан”-д 63, 70,71, 72, 80, 93, 120, 144, 147 үгтэй өгүүлбэрүүд байна. Ц.Сүхбаатар “Хэл ярианы ямарваа найруулга, тэр ч байтугай хүн бүрийн найруулга өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Гэхдээ найруулга зүйн нэгэн ерөнхий шаардлагыг заавал хангасан байх учиртай байдаг...Найруулгад тавих шаардлагын хүрээнд тухайн найруулга сайн болж уу, муу болж уу гэдгээр дүгнэдэг.”(1998, х.57) гэсэн нь өгүүлбэрийг найруулан бичихдээ үг хэллэг оновчтой, үгийн баялаг арвин, нуршсан зүйлгүй, өгүүлж байгаа зүйл тодорхой, уншигчдад нэгэн цэгц ойлголт өгөх, гоёж гангалан чамирхсан зүйлгүй байгаа эсэх, нөгөө талаас монгол хэлний зүй тогтол, өгүүлбэрийн бүтэц, хэлзүйн онцлог, хэлний утга зүйд тохирсон эсэх талаас нь задлан үзэх шаардлагатай юм.Зохиогчийн бүтээлүүдэд оновчтой үгтэй нийлмэл өгүүлбэр олон байгаа бөгөөд, үүнээс жишээ болгон 1973 онд бичсэн “Хүслийн гурвал” зохиолын 140 үгтэй өгүүлбэр, 2023 онд бичсэн “Муруй Халзан” зохиолын 146 үгтэй өгүүлбэрүүдийг харьцуулан үзье.
161МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38“Зун айлууд голын дэнж даган саахалтын газар хотлон бууж, сайр, эрэг хөвөөлөн сээг сээг алхлах тогорууд сүүдгэр дэгдээхэйгээ эргэцэн тойлж, ойртсон хавьтсан бүхэн рүү нүд улайн, зогдор хийсгэн дайрч, нохойг боловч гасалтал нь алгадан, үрдээ элгэн хайрт энэрэнгүй эхийн авир, хүчит дайсны өөдөөс баатарлан тэмцэгч эрэлхэг зоригтны байдлыг хослон үзүүлж, Хүйтэн нуурын хос цагаан хүн ихэмсэг хатдын дүрээр аажимхан сэлүүрдэж, хааяа нэг уйтан царгиа хоолойгоор уул, нуурандаа чимэгтэйеэ гунхийн дуугараад, энэхэн дэлхий даянаа хөдлөх амьд ертөнцийн нуруу тэнийх дэлгэр цаг, хүний нутаг, холын газар зорьсон нэгэн голын үрс эгэн ирж, хөгшид үзээгүй дарс амсан, хүртэн дээдэлснээ сар хоногоор ярьж, хүүхдүүд харь нутгийн бал бурмын амтанд нь бус боосон эрээн цаасанд нь шохоорхон шунаж, дээврийн завсар авдын хөндий ер итгэлтэй газархнаа чандлан хадгалаад хэзээ өнгөрсөн хойно гарган наадахуй амт юугий нь үгүйлэвч цаастай үлдсэндээ сэтгэл цадаад, энэ найртай цэнгэлтэй учирлын хорвоог гагцхүү нүүдлийн шувууд л жигүүрхэндээ тээн ирсэн мэт юутай сайхан.”(Дашням, 1973, х.205-206)“Түүнийг дөнгөж хурган төлөг байхад нь нэг муухай үнэрт, бараа сүр ихт айхтар амьтан дагаж давхиад салахгүй, ухаан жолоогүй элдэн хөөхөд нь хөлийнхөө хурд, айдас хүйдсийнхээ эрхэнд ум хумгүй зугтан, яаж ийгээд хотондоо л орчихыг хичээн, давхин давхисаар иртэл цаадах нь яаж ч гүйцээд ирсэн юм бэ, жигтэйхэн муухай үнэр ханхлуулан улайран дайрсаар бултан гарах завдал өгөлгүй хашаанд шахан, ухааныг нь балартуулах шахаад, учир зүггүй хүчирхийлэн мордож, нэг хачин юм болсноос хойш санаанд нь тэр нэгэн сонирхолт явдал бат нот үлдэн, төрүүлсэн эхээс бусад амьтны сүр бараа, үнэр танарыг тоодоггүй байсан хэрнээ идэр багын тэр л явдлыг байн байн бодох болж, намар намрын хонгор цагт жаргал зовлон нь хослодог тэр сайхан ажил эхэлдэг асныг дурсаад, Монхоодойг байн байн үнэрлэн, цаадах нь санаандаа хүрч бах нь ханасан шинжтэй хоншоороо шүмбийлгэн шургааг үрчин зогсооход нь ойртон очоод өдөж эгдүүцээд ч байгаа юм уу, эсвэл энхрийлж таалаад ч байгаа юм уу гэмээр нялуун зөөлөн аяглан, биеийг нь шөргөөж, холдвол араас нь даган, аль болохоор ойр байхыг хичээж байх шиг харагдана.(Дашням, 2023, х.275)Өгүүлбэр нэгийн зураглалыг задлан үзвэл:Дэлгэр цагийн зураглалыг 140 үгтэй холимог нийлмэл өгүүлбэрт багтаан бичихдээ таван субъектыг сонгон онцлог шинжүүдийг зураглан гаргахдаа үйл үгийг давхцуулаагүй ашиглажээ.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38162Ийнхүү бичих тухайд Д. Бадамдорж “Аливаа юмын орчин хийгээд үүсэл, үүдлийг мэдэхгүйгээр тухайн зүйлийг сайтар үйлдэх, эзэмших гэж үгүй. Хөрс, ус, чийг сайн аваас өвс ургамал өтгөн сайн ургах, өвс ургамлын гарц, ургац жигд шимтэй аваас үнээ мал тарга тэвээрэг авч, сүү сааль элбэгших учир шалтгаантай байнам. “Үүнтэй зүйрлэвэл, хүний хэлний олон давхар шатлан тогтсон нэгж хэсгүүдийн илэрхийлэх утга хийгээд санааг гүн ухаж мэдвээс утга төгөлдөр найруулан бичих нөхцөл бүрдэх нь дамжиггүй болно.(2017, х.39) хэмээн утга хийгээд санааг гүн ухаж мэдэх чухлыг онцолсон бол Ц.Сүхбаатар “Аль ч хэлэнд үйл үгийг хэлний амин чухал зүйлд үзсээр иржээ. Үйл үг тоо хэмжээ, үүрэг хэрэгцээгээрээ бусад үгсийн аймгаас илүү төдийгүй хэлзүйн нарийн уялдаатай үзэгдлүүдийг агуулсан байдаг.”(1998, х.226) гэсэн бол Д.Баттогтох “Манай монгол хэл үйл үгээр нэн баян, ихэд үйлжсэн хэл болно. Харамсалтай нь бидний яриа, бичгийн хэлэнд үйл үгийн хэрэглээ хомстож үйл үгийг нэршүүлж бичиж ярих болов.”(2019, х.44) хэмээсэн нь монгол хэлний өгүүлбэрийн найруулгад үйл үг чухал ач холбогдолтой болохыг онцолжээ. Л.Дашнямын монгол хэлний баялаг нөөц сан, үйл үгийн хэрэглээ, хэлзүйн чадвар, зуны тухай зураглан бичихдээ амьтдын онцлог шинж, зан араншин, хүүхэд, хөгшдийн сэтгэлийг илэрхийлэх, сэтгэлгээний онцлог зэргийн талаарх яв цав нарийн гаргасан нь танин мэдэхүйн чадвар, мэдлэгийн цар хүрээг илэрхийлж байна.Өгүүлбэр хоёрын зураглалыг задлан үзвэл,50-аад жилийн дараах зохиолд ч олон онч үг орсон, үйл үгийн хэрэглээ арвин, урт өгүүлбэрүүд элбэг байна. Жишээ болгон “Муруй халзан” зохиол дахь 146 үгтэй холимог нийлмэл өгүүлбэрийг задлан үзэхэд, малчин айлын намар цагийн хотон дахь үйл явдлын зураглалыг гаргахдаа хурган төлөг, муухай үнэрт гэсэн хоёр субъектыг сонгон монгол ахуй, улирлын зохицол, онцлогтой холбоотой мал аж ахуйн шинж, зан араншин, ааш аяг, зүй тогтол, онцлогийг нарийн дэс дараалалтай, өмнөх урт өгүүлбэр үйл үгийг арвин ашигласантай адилаар 30-аад үйл үгийг давхцуулахгүй ашиглажээ.Ц.Сүхбаатар “Үгээр илэрхийлж болохгүй санаа бодол гэж үгүй. Гагцхүү тухайн үгийг хэрэглэх цар хүрээ, илтгэх утга, найруулгын учир холбогдлыг зөв сонгох хэрэгтэй юм. ...Найруулах чадварыг эзэмшихэд хэлний баялаг сайтай,
163МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38үгийг тун оновчтой сонгодог байх нь юуны өмнө онцгой үүрэгтэй.” (1998, х.76) гэж тэмдэглэснээс үзэхэд олон үгтэй урт өгүүлбэр найруулан бичих чадвар нь тухайн зохиолчийн хэлний мэдлэг чадвар, хэлээр дүрслэгдэж буй ертөнцийн юм үзэгдлийн мөн чанар онцлог, танин мэдэхүйн тухай мэдлэгийн цар хүрээг илэрхийлж байна. Зохиолч алив амьтан ба юмсын шинж байдал, зан араншин, үнэн чанарыг олж уншмагц үзэгдмээр, үзмэгц танигдахаар бичих тухай С.Буяннэмэх “Үнэхээр уран сайхан бүхий зохиолыг бичих нь бас хялбар бус бөгөөд түүний зохион байгуулалт, найруулгын журам, үгийн аялгуу эгшиг гэхчлэн түүний ялгавар заавар маш олон зүйл бөгөөд уран сайхны талаар элдэв юмны үнэн чанарыг олж бичих байдал, дүрсийг товойтол бичих, уншмагц үзэгдмээр, үзмэгц танигдмаар бичих, нэгэн утгаар нөгөө утгыг үлгэрлэх, нэгэн утгаар хэдэн утгыг таниулах, нэгэн бодлогоос хэдэн утга гаргах, хэдийгээр байгаагүй боловч үнэн мэтээр бичих, алив амьтан ба бодосын зан ааш маягийг дүрсэд тохиртол бичих, хүний санаа явдлыг гайхамшигтайгаар гайхалтай бичих, гайхамшиг гэж юу болохыг мэдэртэл бичих тэргүүтэн бол бичгийн хүний...чадал гэгдэнэ.” (2012, х.236) хэмээн бичсэн нь бичгийн хүний чадвар, чадлыг илэрхийлнэ гэдгийг онцолжээ. ДүгнэлтЛ.Дашнямын хүүрнэл зохиолын өгүүлбэрийн үг сонгох, найруулан бичихтэй холбоотой дараах хоёр дүгнэлтийг хийж байна.Л.Дашнямын 50 гаруй жилийн өмнө болон 50 жилийн дараа бичсэн зохиолуудад өгүүлж буй зүйл тодорхой, үгийн нүдийг олж бичсэн, үгийн баялаг арвин, юм үзэгдлийн олон шинж, байдлыг зураглан бичсэн урт өгүүлбэр олон тохиолдож буй нь найруулан бичих ур чадвартай холбоотой тогтсон онцлог хэв шинж хэмээн дүгнэж байна.Зохиолчийн урт өгүүлбэр найруулан бичихдээ үйл үгийн хэрэглээ арвин холимог нийлмэл өгүүлбэрт олноор ашигладаг, тухайн өгүүлбэрт дүрслэгдэж буй ертөнцийн аливаа юм үзэгдэл, хүн, амьтны шинжийг олон талаас нь чадамгай гаргасан нь танин мэдэхүйн чадвар, мэдлэгийн өргөн цар хүрээтэй нь холбоотой юм.A study of the language and style in L. Dashnyam’s prose fictionNatsagdorj CharmainIder university, teacher AbstractIn the works of writers and creators, the unique features related to themes, characters, language composition, and writing methods are formed due to the time, social features. Knowledge gained from life, language. Culture, life, and work. One of the unique features of L. Dashnyam’s narrative writing is the way of writing and composing long sentences with several proverbs.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38164There is a lack of research on the composition of long sentences with multiple proverbs in the literature field. D. Battogtokh once said “Scope of thinking became too narrow due to mostly modern people hardly express their thoughts in one or two short sentences with shallow meaning, briefly sharp, and numbling few verbs in woodern language” and concluded the importance of compounding long and meaningful sentences using right verbs. L. Dashnyam’s narrative contains many proverbs and there are many compound sentences with abundant use of verbs.Keywords: Long sentence, stylistics, mapping, know, verbНом зүйДашням, Л.(2023). Хүмүүн заяа. УлаанбаатарДашням, Л.(2021). Илчлэгдсэн минь. УлаанбаатарБаттогтох, Д.(2019). Үгийн ширэнгээр бэдрэхүй. УлаанбаатарБадамдорж, Д. (2017). Монгол хэлний үгийн сангийн утга зүй. УлаанбаатарБаттогтох, Д.(2016). Эсээ бичих эрдэм. УлаанбаатарГалбаатар, Д.(2012). Уран зохиол онол, түүх, шүүмж нэвтэрхий толь.УлаанбаатарСүхбаатар, Ц. (2002). Эхийн найруулга зүй-1. УлаанбаатарСүхбаатар,Ц.(1998). Монгол хэлний найруулга зүй. УлаанбаатарДашням, Л.(1973). Чулууны дууль. Улаанбаатар© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0
165МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ӨВӨР МОНГОЛЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ АРТАЙН УРАН БҮТЭЭЛ ДЭХ ЭХ НУТГИЙН УЯНГАБүрэнтөгсийн Тогтомж*МУИС. ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант,Улааанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.05 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйДундад улсын цөөн тоот Монгол үндэстний яруу найрагч Артайн шүлгийн сэдвийн хувьд авч үзэхэд тэрээр хайр дурлал, баяр уйтгар,эх нутаг, ард түмний лут их энергийг хадгалсан “Уурхай” юм. Артайн шүлгийг унших бүр нэг зүйлийн харгуй бэрх лут их хүчинд нь долгисож автуулах тийм нэгэн ид шид шүлгийн бадаг мөрд нь шингэсэн байдаг. Түүний шүлгүүд нь хэл сэтгэлгээний хувьд эх нутгийн гүн гүнзгий утга уянгыг шингээсэн яруу найрагч гэж хувьдаа би үздэг. Хэл бол утга зохиолын амин сүнс, түүний аж төрж байдаг ертөнц нь юм. Ерөөс уран зохиол нь хэл яриаг ашиглаж дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болгодог учраас утга зохиолын онолын сэтгэлгээний бүх л түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгын судалгаанд онцгой анхаарал хандуулсаар ирсэн билээ. Энэ тухайд доктор С. Энхбаяр, “Шугаман бус буюу хаос шинж хамгийн тод илэрдэг үзэгдлийн нэг бол хэл, тэр тусмаа уран сайхны хэл юм. Хэлний шугаман бус чанар юуны өмнө уран зохиолын хэл найруулгад хамгийн тод ажиглагддаг. Ерөөс уран зохиолын хэл буюу уран сайхны хэл нь аливаа дүрэм журам утга зохиолын хэлний хэм хэмжээ, уламжлал, стандарт чанарыг хамгийн их зөрчдөг бөгөөд бүр эсрэгээр туйлын “эрх чөлөөт” нээлттэй шугаман бус шинж төрхийг илэрхийлж байдаг. Жишээ нь: алтан нар мөнгөн сар хэмээх хоршоо үг байна. Үнэн хэрэгтээ утга агуулгын хувьд үүн шиг худал хуурмаг, үнэн зөв биш хэллэг байхгүй” (Энхбаяр, 2019, х67) хэмээсэн нь бий. Артайн яруу найрагт эгэл борогжуун өнгө аяс, хэв маягтай шүлгүүд нэлээдгүй. Энэхүү Артайн эгэл борогжуун өнгө аястай шүлгүүдэд шингэсэн эх нутгийн уянгыг хэл ярианы энгийн хэллэгээр тайлбарлахыг зорьсон юм. Түлхүүр үг:Артай, эх орон, яруу найраг, утга уянгаЭх орноо магтан шүлэглэсэн шүлэг хэн хүний зүрх сэтгэлд байдаг. Эх орон гэдэг эхээс мэндлээд анх танилцсан өлгий юм. Эгнэгт хэн бүхний хайрлаж явах сэтгэлийн их хэмжүүр эх орноо хайрлах хайр, ухааралд байдаг. Артайн эх орны сэдэвт шүлгүүдэд нутгаа санасан өнгө аяс маш их илэрдэг. Мөн хайрласан, * [email protected]
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38166бахархсан, биширсэн нутгийнхаа ширхэг шороо, мөхлөг чулуу бүхнийг нандигнан бичсэн нь олон. Тэгж бичихдээ тэнтэр тунтар алхахаас аваад тэмүүлэх хүлгийн зоон дээр гарсан, тэгээд бүр тэнхээ муудаад өтлөхийн цагт түшээд авна хэмээх цаг хугацааны нарийн уялдаа холбоог шүлэглэн өгүүлсэн нь гайхмаар. Утга зохиолын онолд “Уран сайхны хэл” гэж бий “Хэл бол утга зохиолын амин сүнс, түүний аж төрж байдаг ертөнц нь юм” (Ролан Барт. 2017, х.25) “Ерөөс уран зохиол нь хэл яриаг ашиглаж дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болгодог учраас утга зохиолын онолын сэтгэлгээний бүх түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгын судалгаанд онцгой анхаарал хандуулж ирсэн билээ. Нэн ялангуяа орчин цагийн буюу тодруулбал өнгөрөгч ХХ зууны утга зохиолын онолын ихээхэн нэр хүнд бүхий чиглэл болох формалист онолын чиглэл нь “утга зохиол шинжлэлийг үндсэндээ тухайн бүтээлийн хэлний судалгаанд гол анхаарлаа хандуулах ёстой” гэж үзэж байсан бөгөөд “утга зохиол шинжлэл нь уран сайхны хэлбэрийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох хэл найруулгын судалгаа юм” гэсэн томьёолол дэвшүүлсэн юм” (Энхбаяр. 2025, х.66) Үүнээс үзэхэд Артай найрагчийн бичсэн эх орны сэдэвт шүлгүүд нь уран дүрслэл, хэл найруулга үгийн сангийн хувьд энгийн борогжуун хийгээд ямар нэгэн зүйлийг товойлгон шүлэглэхдээ түүнийхээ мөн чанарыг алдагдуулалгүй илэрхийлдгээрээ гарамгай гэж болно. Нарийн нандин дүрслэлээ тэр эх орны сэдэвт шүлэгтээ оруулж шигтгэсэн байдаг нь түүний энгийн борогжуун хэллэгээр бусдын зүрх сэтгэлд хүрч, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг нь илэрхий байна. Артай нь улс үндэстэн, нам засаг, ард түмнээ ч мөн марталгүй шүлэглэн бичдэг. Түүнийгээ эх орныхоо нэгэн хэсэг бүхэллэг амь болгон гайхалтай шүлэглэдэг яруу найрагч юм. Аугаа түүхийн нэг хэсэг болсон тэдгээр хүмүүс үндэсний соёлоо, үүх түүх, бичиг соёл, зан заншлаа авч үлдэхийн тулд яруу найргаар яруусч шүлэглэсэн шидэт үгсээс нь эх орныхоо ариун дагшин агаарыг цээжээрээ амьсгалан байна. “Артайн яруу найрагт эх орны сэдэвтэй олон шүлэг байх боловч түүний дотроос “Миний монгол орон” (1979), “Газар шороо” (1992), “Сайхан шинэлэв үү, эх орон минь” (1995), “Монгол гэр”, “Эх орон” (1989), “Нутгийн шороо”, “Хөндөшгүй дархан тал минь”, “Төрсөн нутаг” зэрэг эх нутаг газар шороог магтан шүлэглэсэн шүлгүүд нь онцгой. Үүний дотроос Артай 1979 онд бичсэн “Миний Монгол орон” шүлэгт тэрээр эх орныхоо газар шороо уул толгодын дүрслэн өгүүлж хүншүүлэн бичихдээ “ээж аав, элгэн саднаа нутгийн уул толгод цэцэг” (Артайн шүлгийн түүвэр, 2007, х.16) хэмээн бичсэн нь эх нутаг гэдэг ээж аав шиг л сэтгэлд мөнхийн урсгал гэсэн санаа билээ. “Мөн түүнчлэн малчин амьдралын суурийг хүн болгонд суулгадаг, хүн болох энгийн борогжуун амьдралыг хүүхэд ахуй наснаасаа амсаж өссөн хөдөө нутгийн шүлэгчийн хараа хол, сэтгэл нь тал шигээ уудам багтаамжтай байдаг” (Артайн шүлгийн түүвэр. 2007, х.17) тухай ч шүлэглэжээ.Түүний шүлгээс эгэл жирийн хөдөөгийн амьдрал харагдах боловч, хүн болж хөрстийг тамгалж мэндлээд хүний дайтай явахын төлөө эгэл жирийнээс нь эхлэн энгүй том болсон тухай үргэлж харагдах бөгөөд энэ нь яруу найрагчийн
167МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38бас нэгэн урлах эрдэм юм. Мөн цаашлаад “Борогжуун хөдөөлөг зөнг Та надад сургаж билээ. Булбарай байсан биеийг минь Дорвийг та хуримтлуулж билээ” хэмээн шүлгийн мөр бадаг бүхэндээ эх орноосоо өвлөсөн, өнө хойчийн ирээдүйн замын минь заасан гэх мэтээр шүлэглэн бичсэн нь түүний шүлгийн өвөрмөц сэтгэлгээ юм.Мөн түүний бичсэн “Эх орон” (1989) шүлэгт эх орон гэдэг ямархан гайхам сайхан, шим ертөнцийн гоо сайхныг хайрлах, энэрэн дотносох эх орон гэдэг ээжийн минь хүүгийн минь зүрхний нэгэн хэмнэл хэмээн бичсэн нь яруу найрагчийн эмзэг уян сэтгэл, эх орноороо бахархсан өнгө илэрчээ. Тэгэхдээ эх орон минь би чиний төлөө хорин дөрвөн жил шүлэг бичлээ гэсэн нь яруу найрагчийн ямар эх оронч уудам сэтгэлтэйг илтгэн буй. “Өглөөний наран ургаж хүн хийгээд ертөнцийн бодис бүхний амьдрал эхлэхэд эх орон минь түүнийг амилуулан, амьдруулахын төлөө тэмцүүлэгч” (Артайн шүлгийн түүвэр, 2007, х.32) хэмээн шүлэглэжээ. \"Мөн байгаль, хүн хоёрын хүйн холбоог шигтгэн шүлэглэхдээ, хүн, байгаль хоёр хүйн холбоо шүтэлцээтэй байдаг талаар илэрхийлэн гаргажээ\" (Артайн шүлгийн түүвэр, 2007, х.32) Мөн цаашилбал, \"найрагчийн эх орныхоо эд эс бүхнийг хайрладаг хийгээд эх орон нь ч найрагчийнхаа төлөө ширхэг чулуу бүхнээ хөдөлгөн байж өмөлздөг гэсэн санаа илэрсэн ба эх нутгийн тухай уян зөөлөн эгэл нандин шинж шингээн бичсэн байна” (Артайн шүлгийн уралдаан, 2007, х.32) Шүлгийнхээ төгсгөл хэсэгт: “Өндөр тэнгэрт уулан алга чинь дамнадаг болохоор Өрөөсөн далавчтай ч уужим амьсгаанд чинь би нисдэг ээӨнчин зовлонд удаан жил шаналсан болохоор Өрөөлөөс илүү би чамд хайртай байдаг аа” хэмээжээ. Яруу найрагчийн эх орноо гэсэн нинжин сэтгэлийн хайрлах, энэрэх мөн цаашилбал өрөвдөх өнгө аяс энэхүү хэсэгт илэрчээ. Түүнийгээ өгүүлэхдээ,“Өрөөсөн далавчтай ч уужим амьсгаанд чинь би нисдэг” гэсэн ганц мөрөнд алдаж эндэж өвдөг тохойгоо шалбалсан ч өргөөд босгох хүч ганцхан эх оронд минь байдаг хэмээн утга уянгын зохицолдоотой уялдуулан бичжээ. Артайн “Сайхан шинэлэв үү, Эх орон минь” шүлэгт угсаатан үндэстний хамгийн том соёлын бас нэгэн хэлбэр болох хэлийг нэгтгэн шүлэглэсэн байдаг. Тэгж шүлэглэхдээ хүний орчлонгийн хамгийн гол хүчин зүйлээр төлөөлүүлэн шүлгийг илүү тод товойм үзүүлсэн нь шимтмээр. “Уурга тохойлдсон амьд бурхад минь Уудам энэ дэлхийгээ өмсөж яваа малчид минь Угсаа үндэстний нурууны яс Ухаан бодлын соён гэгээрүүлэгч Уушги зүрхний амин хүчилтөрөгч монгол хэл минь сайн шинэлэв үү!Сайн, сайхан шинэлэв үү!” (Артайн шүлгийн, 2007, х.21)гэжээ. “Хэл нь тухайн улс үндэстнийхээ дархлаа болж байдаг. Хэл бол хүмүүсийн хоорондын харилцааны нэн чухал хэрэглүүрийн үүргийг аман яриа ба бичгийн хэлбэрээр гүйцэтгэнэ. Хүн аман яриагаар санаа бодлоо солилцон үйлдвэрлэлийн ба нийгмийн харилцаанд оролцоно” (Гаадамба. 1989, х.99) “Мөн
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38168хэл мэдээ мэдээллийн үүрэгтэй басхүү хэл нь хүний сэтгэлд нөлөөлөх үүргийг ч мөн давхар гүйцэтгэдэг чухал эрхтэн билээ” (Гаадамба, 1989, х.99) Хэлний гайхамшигт чанар яруу найргаар илрэн гардаг. Тиймдээ ч Артайн шүлгүүд хэлний яруу найргаараа өвөрмөц байдаг юм. Түүний шүлгийн хэл хэллэг энгийн борогжуун атлаа их ухааруулсан өнгө аястай байдаг. “Сайхан шинэлэв үү, Эх орон минь” шүлгийн,“Угсаа үндэстний нурууны яс Ухаан бодлын соён гэгээрүүлэгч Уушги зүрхний амин хүчилтөрөгч монгол хэл минь сайн шинэлэв үү!” гэсэн хэсэгт монгол хэл бол монгол хүний ноён нуруу нь гэдгийг илэрхийлэн бичжээ. Монгол хүн монгол хэлээрээ ярьж бичнэ гэдэг нь түүхийн үнэт зүйлийнхээ нэг хэсгийг хамгаалан хадгалж байгаагийн чухам нэг хэлбэр билээ. Артайн “Сайхан шинэлэв үү, Эх орон минь” шүлэг нь өвөрмөц хэдэн бичлэгийн хэлбэрийг ашигласан байна. Эзэн хүний гайхамшиг оргилуун, нутгаа санасан хүсэл нь бадаг тус бүрийн “Сайн шинэлэв үү!Сайхан, сайн шинэлэв үү” гэсэн давталт бол нэг ёсны эх орныхоо амрыг эрж байгаа боловч нөгөө ёсоороо би энэ нутгийн эзэн нь юм болохоор ирэх жаргалынхаа өлгий болсон эх нутагтайгаа мэндлэх нь зүй билээ гэсэн утгыг ч мөн харуулж байна. Ерийн нөхцөлд аав ээж, найз нөхөдтэйгөө л “Сайн байна уу? Сайхан шинэлэв үү?” гэж ахмадыг хүндлэн мэндлэхээс эх оронтойгоо ийнхүү мэндэлнэ гэдэг угаас би эх орны хүү гэдгээ харуулсан уран давталт юм.Шүлэг бүхнийхээ төгсгөлийн мөрөнд ихэвчлэн “минь” нөхцөлийг залган бичсэн нь миний гэсэн тодотголыг илэрхийлж эх орны минь юм бүхэн надтай амь нэгтэй гэсэн санааг тодолж өгч байна. “Туршлага сургамж минь”, “Монгол цэцэгс минь”, “Морьтой цолмон минь”, “Ирээдүй минь”, “Амьд бурхад минь”, “Та бүхэн минь”, “Малчид минь”, “Өндөр шаргын минь”, “Уншигчид минь”, “Элэг зүрхэн дотор минь”, “Ширээний минь” гэх мэт монгол хүний нандин чанар, монгол газрын нэгэн бүхэллэг цогцын “минь” гэсэн тодотголоор илэрхийлэн урнаар дүрслэн бичжээ. “Артайн “Монгол гэр” шүлэгт уул тал хосолсон хөдөөгийн амьдралын нэг хэсэг болсон эсгий туургат монгол үндэстний бахархалт өв уламжлалын хамгийн тод гэрч болох монгол гэрийн талаар өгүүлдэг” (Артайн шүлгийн түүвэр, 2007, х.13) Эсгий туургатай монгол гэрийн эв хав, нийлэмж, бүтэц бүрэлдэхүүн нь монгол хүний ур ухаанаа шингээн урласан гайхамшигт өв уламжлалын цогц юм. Хана унины нийлэмж, хаалга, дээвэр туурганаас нь аваад жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг монгол хүний амьдралын онцлог, сэтгэлгээний баян тансгийг гарган үзүүлсэн урлагийн бүтээл юм. Артайн “Монгол гэр” шүлгийн онцлог нь зөвхөн монгол нутагт л байдаг “Гэр” хэмээх бөөрөнхий цагаан өргөөг,\"Ногоон талын хаанЦагаан сүүний сан Миний монгол гэр Миний монгол дэлхий” хэмээн илэрхийлсэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран
169МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Гэр” (1980) шүлэгт: “Ноён оргилын цаст орой Ногоон талын цагаан сарнай Нойрсож үлдсэн хунгийн дэгдээхэй Монгол гэр миний өргөө” (Пүрэвдорж, 2009, х.32) гэж шүлэглэсэн байдаг. Уг шүлгийн хувьд Артайн шүлэгтэй агаар нэгэн зүйл “Ногоон талын цагаан сарнай” гэх мөрөөс үзэхэд эх орныхоо уудам талын эзэн нь зөвхөн “Гэр” хэмээн тодотгосон.Д.Пүрэвдоржийн энэ шүлэг Артайн шүлгийн бадгуудтай утгын хувьд ижил хэмжээнд бичигдсэн нь харагдаж байна. Монгол гэрийг шүтэн шүлэглэх нь аль ч улсын монгол үндэстний цусанд нь, маханд нь шингэсэн байдаг биз. Өмт түмнийхээ өнийн хийгээд өдгөөгийн өрөвдөм түүх, өв нь арвин хэл соёл, өвч төгөлдөр ёс заншил, өр зөөлөн хүмүүний мөс жудаг, өвөр ивээлт уул ус, газар шороогоо хоёр найрагч минь энэхүү шүлэгтээ шингээн бичиж өнөөдрийн бидний оюуны мэлмийг нээн гийгүүлж буй нь энэ билээ. Артайн шүлгийн эх орны сэдэвт эдгээр шүлгүүдэд энгийн хэллэг их боловч цаад утга санаагаа гүн тусгасан, учир шалтгааны нарийн уялдаа холбоо бүхий өгүүлэмж, утга уянгын бус ухаарч ойлгохын их шүтэн барилдлагатай эх орноо хайрласан, түүгээрээ бахархсан өнгө төрхтэй болжээ. Ийм учраас түүний эдгээр шүлгээс гадна эх орон нутаг усаа магтсан олон шүлэг нь Дундад улсын Монгол үндэстний дунд алдартай байдаг билээ. “Эзэндээ осолдсон эх орон байдаггүй. Эх орондоо осолдсон эзэн азгүй” (Артай. 1985, х.16)Энэхүү хэсгэг нь эх оронч үзэл, удирдагчийн үүрэг хариуцлага, хувь хүний эх орондоо хандах хандлагын талаар маш гүн гүнзгий утга санаа агуулсан байна. Энэ хэсэгт эзэн буюу удирдагчийн үүрэг, эх орон гэсэн ойлголтууд харилцан хамааралтай байгааг онцолжээ.”Эзэндээ осолдсон эх орон байдаггүй.”нь эх орон зөвхөн газар нутгийн ойлголт биш, харин түүнийг удирдах эзэн, ард түмэнтэйгээ салшгүй холбоотойг илэрхийлж байна. “Осолдсон” гэх үг нь эзний хариуцлага алдсан, эх орноо удирдах үүргээ умартсан, ард түмнээ орхигдуулсан тохиолдолд тухайн эх орон эмх замбараагүй болж, доройтон буурахыг хэлж байна. Өөрөөр хэлбэл, зөв бодлогогүй удирдагчийн дор улс орон эмх цэгцээ алддаг гэсэн санаа юм.Харин “Эх орондоо осолдсон эзэн азгүй.” хэмээх энэ мөр нь үүний эсрэг өнцгөөс асуудлыг харуулж байна. Эх орноо хамгаалж, хөгжүүлэх үүргээ умартсан, эсвэл ард түмэндээ орхигдсон удирдагч өөрөө ч хувь заяагаа алдаж, доройтдог гэсэн санаа гарч байна. “Осолдсон” гэх үг нь зөвхөн тухайн хүний хувь заяаны төөрөгдөл бус, өөрийн эх оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй болох, үнэ цэнээ алдахыг илэрхийлж байна.“...Хонины ууц санамагц хөдөө сайхан шүү гэдэг хүн эзэн биш. Хошуу найрт тэргүүлсэн мориороо л хурдац болгодог хүн эзэн биш...” (Артай, 1985, х.20)Энэхүү хэсэг нь эх орноо хайрлах, хариуцлага хүлээх ёстой хүнийг жинхэнэ эзэн гэж үзэх тухай санааг шүүмжлэлт өнгө аястайгаар илэрхийлж байна. Яруу найрагч жинхэнэ удирдагч, жинхэнэ эх оронч хүн ямар байх ёстойг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38170тодорхойлохын тулд, жинхэнэ эзэн биш хүмүүсийн зан төлөвийг тодорхойлон, шүүмжилсэн байна.”Хонины ууц санамагц хөдөө сайхан шүү гэдэг хүн эзэн биш.” нь тухайн хүний материаллаг ашиг сонирхолд суурилсан бодлогогүй хандлагыг шүүмжилж байна. Жинхэнэ эзэн хүн эх орноо зөвхөн сайн сайхан үед нь сайшааж, материаллаг зүйлээр хэмждэггүй, харин эх орныхоо төлөө бодит үүрэг хүлээдэг гэсэн санааг илэрхийлж байна. “Хонины ууц” гэдэг нь баяр ёслол, найр наадамтай холбоотой элбэг хангалуун байдлыг илэрхийлдэг бол “хөдөө сайхан шүү” гэх нь зөвхөн тухайн агшинд ашиг хонжоо харсан, жинхэнэ хариуцлага хүлээдэггүй хүний сэтгэлгээг илтгэнэ.”Хошуу найрт тэргүүлсэн мориороо л хурдац болгодог хүн эзэн биш.” нь зөвхөн бусдад сайхан харагдах, түр зуурын амжилтад сэтгэл ханадаг хүмүүсийг шүүмжилж байна. “Хошуу найр” гэдэг нь Монголын уламжлалт баяр ёслол, хурдан морь уламжлалт соёлтой холбоотой боловч, зөвхөн үүгээр хязгаарлагдах хандлага нь жинхэнэ эзэн хүнд байхгүй ёстой шинж чанар гэдгийг илэрхийлж байна. Жинхэнэ эзэн хүн улс орноо хөгжүүлэхийн тулд тууштай, үр дүнтэй бодлого явуулж, хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн санааг энд өгүүлжээ.Үүнээс гадна Артайн шүлэг бүтээлийн тухай өгүүлэл шүүмж буюу ойлголт төрөгдлүүд Сүеэгийн найруулан зохиосон “Монгол үндэстний уран зохиолын түүх” (одоо үе). (Лиеонингийн үндэстний хэвлэлийн хороо, 1997 он), “Монгол үндэстний одоо үеийн утга зохиолын түүх” (Өвөр монголын их сургуулийн хэвлэлийн хороо, 2008 он) зэрэг утга зохиолын түүхийн номд шилэгдэж орсноор барахгүй бас Х.Буянбат “Монгол шүлгийн одон зурхай” (Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 1989 он), Хайрхан “Шинэ эриний монгол шүлэг дэх өнөөгийн урсгал бүлэг” (Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2003 он), Мянгад Эрдэмт “ХХ зууны 80, 90-ээд оны монгол шүлэг туужсын судлал” (Үндэстний хэвлэлийн хороо, 2004 он) зэрэг утга зохиолын тусгай судлалын ном бүтээлүүдэд ч олонтоо сонгогдон орсон байдаг. 1960-аад оноос эхэлж зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн Дундад улсын Монгол үндэстний яруу найрагч Артайн яруу найргийг дагнан судалсан судлаач эрдэмтэн Дундад улсад цөөнгүй. Түүний яруу найргийн “Артайн шүлгийн түүвэр” дэх зарим шүлгийг задлан шүүмжлэн, сэтгэлгээний онцлог хийгээд яруу найргийн ертөнц дэх үзэл хандлага, санааг илэрхийлэн бичжээ. Түүний бүтээлийг үнэлж дүгнэн бичсэн хүмүүсийн дотроос В.Сайнцогт нь “Артайн яруу найраг ба сэхээрүүлэл” хэмээх өгүүлэл бичихдээ, “Яруу найргийн сэхээрүүлэл нь хэдийгээр зөвхөн соёлын хөдөлгөөн төдий л боловч, соёлын хөдөлгөөний түлхэн ахиулах үйлдэлгүй бол ямарваа хувьсгалын үйлдэл нь ялалт олж чаддаггүй билээ” гэсэн нь яруу найрагчийн гадаад илрэлийг бус дотоод сэтгэлгээний илрэлийг түлхүү авч үзсэн нь илт. Түүний яруу найргийн тухайд бичсэн хүмүүсийн ихэнх нь “Артай бол Дундад улсын Монгол үндэстний гарамгай яруу найрагч” гэсэн дүгнэлтийг ихэвчлэн хийсэн байна. В. Сайнцогтоос түүнийг “Шүлэг бичихдээ ихэвчлэн эх орон үндэстнээ хайрлах, энэ биеэ зориулах уламжлалт зориг санаа нь түүний шүлэгт ерөөс гол сэдвээ болгож иржээ. Түүний үндэстэн эх орноо хайрлах санаагаа шүлэг, яруу найргаараа түүнийгээ илэрхийлэн гаргасны дотроос “Явъя”, “Үүр хаяарч байлаа”, “Шүлэг минь бос” зэрэг нь шилдэг” (Сайнцогт. 1993, x.11)
171МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38гэж Артайн яруу найргийн зарим онцлогийг задлан шинжилсэн нь түүний уран бүтээлд өгсөн томоохон үнэлэлт болно. “Тухайн үеийн шүлэгч зохиолчид “магтаал дуулал”-ыг эрхэм болгон туурвиж байсан бол, “1979 онд Л.Одцэрийн “Сумьяа”, Б.Бүрэнбэхийн “Хүслэнгийн хүлэг” шүлэг нийтлэгдсэнээс “магтаал дуунд үндсэн эргэлт гарч, “шарх сорви”, “бодолгошрол” хэмээгдсэн, “гунигт жүжиг”-ийн өнгө үнэр бүхий шүлгүүд гарч шинэ нэг хөг аясыг нэмэн, одоо үеийн монгол шүлгийн хөгжлийнхөө хувь дахь шижир үедээ орсон” (Сүеэгэ. 1997, x.40) байна. Артайн шүлэг нь ХХ зууны 70-аад оноос 80-аад оны эхэн үе хүрч ирэхэд магтаал зураглалаас алгуур холдож, ахуйн халамжлал, эргэцүүлэл тунгаалт буюу сэтгэл алгасал зүг шилжсэн. Энэ нь түүний зохиол бүтээлийнх нь боловсролтын цаг үе болно. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь түүний яруу найрагт өгсөн судлаач, шүүмжлэгчдийн үнэлэлт, дүгнэлт билээ. Их байгалийн эвдэгдэл, эх нутгийн замхрал, уламжлалт соёлын балрал, баатар зоригийн хугарал зэрэг нь хүмүүсийн сэтгэлд тэсвэрлэж чадашгүй гуниг, уйтгарлалыг авчирч өгсөн тэр цаг үед “цаг үеэ алганы зураас шигээ таньсанхүнсая цаг үедээ айхтар им тамгатай танигддаг байж таарна” (Билигбаатар. 1998, х.99) хэмээн тухайн үеийн монгол шүлэг бүтээлүүд нь сэдвийн талаар өнгөрсөн үеэсээ баялагжиж, нэлээд тооны шүлэгчид огтхон ч хөндөгдөөгүй сэдэв - амь оршихуйн утга сэдэвт бийр дүрж, үзгээ хурцлан, билиг оюунаа хүрэлцэж билээ. Үүний толгойлогчийн нэг бол Артай болно. Артайн шүлэг бичих гол онцлог үгийн утга, уран дүрслэл, хэл хэллэгээ янз янзаар нээхийг эрмэлзэн, хурц дүрслэлийг ил далд хэлбэрээр бүтээлдээ тусгасан нь зөвхөн нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэж санасан бодсоноо яруу сайхан уянгалуулан бичдэг. Түүний шүлэглэх айзам хэмнэл, мөр бадгийн хоорондын уялдаа зэргээс үзэхэд чөлөөтэй сэтгэж, үгийн сэлгэлт нь гоё чамин үгэнд баригдалгүй энгийн хэллэг ашиглан, түүнийгээ шүлгийн мөрөндөө гайхалтайгаар шигтгэдэг онцлогтойг судлаачид тэмдэглэжээ. Утга зохиол бол хэлний урлаг мөн. Яруу найргийг хүмүүс утга зохиолын доторх уянга яруу эгшиглэл хэмээдэг билээ. Тиймээс яруу найргийн хэл нь юуны өмнө урсам уянгалаг, яруу хөгжимлөг байхыг шаарддаг. ХХ зууны 60-аад оны эхээр Г.Буянбатаас шүлгийн хэл хэллэг нь “Уран тод, урсам ялгуун, амьдлаг сайхан байх”-ыг уриалж байсан бол 80-аад онд Б. Бүрэнбэх профессор “Уянгын эрэлчний тэмдэглэл”-дээ шүлгийн хэллэг нь “амьд дүрслэг, шаргаамал хурц, уянга сэтгэлгээ, хөгжимлөг байх” хэрэгтэй хэмээн дөрвөн талаар тодорхойлсон байна. Энэ нь шүлгийн хэл хэллэг нь “Урсам яруу, уран тод”-оос улам нэг алхам дээшилж, “Уянга сэтгэлгээ, хөгжимлөг байх”-ыг шаардах болсон байна. ДүгнэлтАртай найрагчийн сонгосон Артайн шүлгүүд нь Монголчуудын уламжлал, үндэсний үнэт зүйлсийг гүнзгий тусгасан бүтээлүүд юм. Эдгээр шүлэгт гэрийн бэлгэдэл, архины хэрэглээний шүүмжлэл, удирдагчийн үүрэг хариуцлага, шинэчлэлтийн тухай сэдвүүдийг ардын аман зохиолын онцлог, уламжлалт зүйр үгс, дүрслэл ашиглан баялаг илэрхийлжээ. Артайн яруу найраг нь зөвхөн соёлын өв сан биш, харин нийгмийн эргэцүүлэл, өөрчлөлтийн хэрэгсэл болохыг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38172эдгээр бүтээлүүд харуулж байна. Гоё дэгжин үг, элдэв чимэглэлд баригдалгүй энгүүн үг хэллэгийг өргөн дэлгэр ашиглан уран сайхны дүрслэлд нийцүүлдэг нь гайхалтай. Артайн шүлэг дэх хэлний дүрслэг шинж нь, “монгол тоотны хэл ер нь гайхалтай дүрслэг байсаар ирсэн бөгөөд ялангуяа яруу найргийн хэл нь түүний охь сүлд болж хүмүүст амтархагдсаар ирсэн байна.The melody of the homeland in the works of renowned inner mongolian poet ArtaiTaogetaomjiDoctoral Candidate, National University of MongoliaAbstractArtai, a poet of the Mongolian ethnic minority in the People’s Republic of China, explores a variety of themes in his poetry, including love, joy and sorrow, homeland, and the immense energy of his people. His works can be regarded as a “mine” rich in deep emotions and national spirit. Reading his poetry evokes powerful emotions, as if the verses themselves hold a mystical force. This effect stems from his free-flowing thought, heightened sensitivity, and mastery of language. Writing poetry in his native Mongolian is a testament to his literary achievements and enduring legacy.Artai’s poetry often carries a simple and unembellished tone and style. However, beneath this seemingly plain language lies profound meaning, with themes that resonate deeply with his people and nation. His artistic imagery is also exceptional, skillfully employing contrast, analogy, amplification, and metaphor to enhance the poetic beauty of his works. His poetic language not only embodies the essence of Mongolian thought but also instills a deep appreciation for Mongolian traditions and cultural heritage.Keywords:Artai, homeland, poetry, meaning and songНом зүйРолан Барт. (2017). Шинжлэх ухаанаас утга зохиол руу. Улаанбаатар: Энхбаяр.С (2025). Утга зохиолын ерөнхий онол туурвилзүй. Улаанбаатар: Жеком прессАртайн шүлгийн түүвэр. (2007).Улаанбаатар: ӨМӨЗО: Хэвлэлийн хорооГаадамба, Ш. (1989). Утга зохиолын онолын үндэс. Улаанбаатар: УХГПүрэвдорж, Д. (2009). Нар тойрсон зам. I боть. Улаанбаатар: Мөнхийн үсэг Артай. (1985). Артайн шүлгийн сонгомол. Хөххот: Өвөр Монголын АХХСайнцогт, В. (1993). Артайн “Морь”-ийг шүүмжлэх нь. Өнөр цэцэг сэтгүүлСүеэгэ. (1997). Монгол үндэстний уран зохиолын түүх. Шяонинг, Линингийн үндэстний хэвлэлийн хорооБилигбаатар, Ё. (1998). Торгон иртэй сэтгэхүй. ӨМӨЗО: Шилийн гол © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0
173МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИОГИЙН УРАН САЙХНЫ НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨЛТӨД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬСоргог*МУИС. ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэхүү өгүүлэлд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио (МҮОНР)-гийн уран сайхны нэвтрүүлгийн хөтөлбөрт утга зохиолын эзлэх байр суурь, үр нөлөөг тодруулсан болно. МҮОНР үүссэн цагаас уран зохиол чухал үүрэг гүйцэтгэж ирсэн нь радиогийн үе үеийн сэтгүүлч, ажилчид зохиолчид байсантай холбоотой нь мэдээж хэрэг. Нөгөө талаар радио уран зохиолоор дамжуулан сонсогч түмнийг соён гэгээрүүлэх, гоо зүйн боловсрол олгох түүхэн үүргийг гүйцэтгэж байсантай шууд холбоотой. Өнөөдрийн Монголын радиогийн хөтөлбөр төлөвлөлтөд уран сайхны нэвтрүүлгийн байр суурь чухал хэвээр байгаа ба маш олон төрлийн сонирхолтой, бас маш олон жил уламжлагдаж ирсэн алдартай нэвтрүүлгүүд ч байна. Долоо хоногийн нэвтрүүлгийн тоо, эфирийн цагт уран сайхны нэвтрүүлэг 10 гаруй хувийг эзэлж байгаа нь хангалттай сайн үзүүлэлт бөгөөд дан ганц нэг төрлийн биш яруу найраг, сонгодог зохиол, дурсамж, тэмдэглэл, хөрөг, эсээ, утга зохиол судлал шинжлэлийн гэх мэт маш олон төрөл зүйлээр тогтмол нэвтрүүлэг хийж байгаа нь судалгаагаар батлагдаж байна. Энэхүү өгүүлэлд нийгмийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэдэг ажиглалтын арга, түүвэрлэн сонголт хийж задлан шинжлэх /контент анализ/ арга, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх /анализ-синтез/ аргуудыг ашигласан болно.Түлхүүр үг: Радио зураглал, тэмдэглэл, богино өгүүлэл, дурсамж, хөгжим уран сайхны нэвтрүүлэг, радио хөтөлбөр Удиртгал Энэхүү судалгааны өгүүлэл радиогийн хөтөлбөрт уран зохиол суурьтай нэвтрүүлгүүдийн эзлэх байрь суурийг тодорхойлж гаргах зорилготой бөгөөд энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлсэн. Үүнд: • Радиогийн уран сайхны нэвтрүүлэг гэж юу болохыг онолын үүднээс тодорхойлох • МҮОНР-ийн уран сайхны нэвтрүүлэг хэрхэн үүсч хөгжиж ирсэнг товч авч үзэх * [email protected]
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38174• МҮОНР-ийн нэг сарын хөтөлбөр төлөвлөлтөд анализ хийж, уран зохиол суурьтай уран сайхны нэвтрүүлгүүдийг түүвэрлэн авч үзэх, эзлэх байр суурь хувь хэмжээг тогтоох• МҮОНР-ийн нэг сарын хөтөлбөр төлөвлөлтөд буй уран сайхны нэвтрүүлгийн агуулга, чиглэлд ажиглалт хийх Бид судалгаагаа цааш өргөжүүлэн радиогийн уран сайхны нэвтрүүлэгт уран зохиолын гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлох хэтийн зорилготой билээ. Радиогийн уран сайхны нэвтрүүлгийн онцлог нь ярилцлага, дүрсэн өгүүлэмж, зохиогчийн байр суурь, дуу хөгжим, чимээ, хэл найруулга гээд олон зүйлээрээ сонсогчийн чихэнд хүрч тэднийг хөтөлдгөөр илрэн гарна. ХХ зуунд Монголын радиогоор нэвтрүүлсэн олон арван уран зохиол, урлаг соёлын нэвтрүүлгүүд нь ард түмнийг мэдээллээр ханган, соён гэгээрүүлэх, мэдлэг түгээх, соёлжуулах үүргээ биелүүлж ирсэн бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлгийн онцлог ч энэхүү үүргээр илэрч байгаа юм. Радио уран сайхны нэвтрүүлэг нь гэдэг нь хүний танин мэдэх, мэдээлэл хүлээн авах, цэнгэн зугаацах хэрэгцээг хангах зорилго бүхий уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийг хэлнэ. Радио уран сайхны нэвтрүүлэг нь олон нийтийг соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх болон нийтийн урлаг, соёлын боловсрол, гоо зүйн мэдлэгт зориулагдсан байдаг.Төрөл зүйл бол түүхэн ойлголт. Учир нь эртний урлаг, гүн ухаан, уран зохиол зэрэг шинжлэх ухааны салбаруудад энэ ойлголт багтаж байв. Жишээ нь Эртний Ромын уран зохиолд роман, яруу найраг, жүжиг гэх мэт төрлүүд оршиж байсан. Үүний адил анхны тогтмол хэвлэл хэвлэгдсэн өдрөөс тусгаж байгаа сэдвийг янз бүрийн арга хэлбэрээр өгөх болжээ. “Ямарваа зүйлийг тусгах хэлбэрийг төрөл зүйл гэж ойлгож болно” (Дагиймаа. 2009) гэсэн байгаа нь тогтмол хэвлэл бий болсон мэдээлэл тарсан тэр он цагаас эхлэн төрөл зүйл бий болсон байж болох нь.Радиог нэг талаасаа мэдээллийн хэрэгсэл нөгөө талаасаа урлаг гэж үздэг. Радиогийн уран сайхны нэвтрүүлэг нь радио жүжиг, радио найруулал, радио зохиомж зэрэг бичлэгийн төрөл зүйлд хамаарах бүтээлүүдийн нэгдлээс бүрдэнэ. Зарчмын хувьд эдгээр төрөл зүйл нь бүгд мэдээ, сурвалжилга, сурвалжилсан тэмдэглэл, яриа, ярилцлагын шинжийг ямар нэг хэмжээгээр агуулж байдаг. Радиогийн уран сайхны нэвтрүүлэг нь баримтат болон утга зохиол-уран сайхны элементүүдийн нийлбэрийг зэрэг агуулсан, радиогийн нэвтрүүлгийн үндсэн төрөл зүйлүүдийн шинжийг тодорхой хэмжээнд хадгалсан байдгаараа онцлогтой (СУИС, 2024) Бодит хүмүүсийн баримт, хөргийг уран сайхны аргаар дүрслэн өгүүлэх замаар илэрхийлдэг нь ч бас нэг онцлог тал болно. Зохиогчийн амьд яриа, дуу чимээ, хүний яриа, дуу хоолойны онцлог, хөтлөх чадвар зэрэг нь сонсогчдыг итгүүлэн үнэмшүүлэх, нөлөөлөх, төсөөлөх чадварыг нэмэгдүүлдэг. Мөн хөгжим, дуу шум зэрэг нь чимэглэлийн үүрэгтэй. Радио нэвтрүүлэг зохиолоос эхлээд, дүр дүрслэл, хэл яриа, дуу чимээ, хөгжим шум зэрэг олон чухал элементээс бүрдэнэ. Нэвтрүүлгийн үйл явдал, дүр хоорондын зөрчил тэмцлийг ургуулан бодож түүнийгээ сонсогчдод чихээр сонсохын хажуугаар нүдээр үзсэн мэт дүрсжүүлэн өгүүлэх нь зохиогч, найруулагч, жүжигчдийн ур чадвараас ихээхэн хамаарна.
175МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38“Радиогийн уран сайхны нэвтрүүлгийг Улсын төв театрын дарга байсан Раднаабазарын удирдлагаар хөгжмийн багш Ишдулам, Дашдэлэг, хуурч Түвдэн, Лувсанцэрэн, Лянхуа, Маам, лимбэчин Цэрэндорж, дуучин Ичинхорлоо, Нацаг бид нар очиж явуулж байлаа. Радио нэвтрүүлгийг орчин тойрны хүмүүс маш их сонирхож, бид нарыг гараад явж байхыг хараад “нөгөө агаарын сонин”-д дуулж хөгжимдөж байсан хүмүүс чинь явж байна хэмээн хоорондоо ярилцан, тойрон шавж байсан” (Чойжил.М, 2004) гэж дурсан ярьж билээ. Радиогийн хөгжлийн эхэн үед дуу бичлэг гээч зүйл байгаагүй тул бүхий л нэвтрүүлэг шууд явдаг. Тэр байтугай радио эхлүүлэх, хааж “Төрийн дуулал”-ыг хөгжимчид дуучин биечлэн очиж тоглодог байсан тухай дурсамж их бий. Энэ тухай баримтыг дээр дурдсан агаад радиогийн уран сайхны нэвтрүүлгийн эхлэл, суурь нь дуу хөгжим хийгээд уран зохиолоос үүдэлтэй байжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. МҮОНР-гийн уран сайхны нэвтрүүлгийн өнөөгийн байдал, тэнд уран зохиолын эзлэх байр суурь, үүрэгРадиогийн нэг чухал онцлог шинж нь дамжуулж түгээж буй аливаа мэдлэг мэдээллийг үг яриа, дуу чимээ, хөгжмийн цогц нийлбэрээр сонсогчдод хүргэдэх явдал. Радио нэвтрүүлэгт чухалчлан үзэх нэг зүйл бол зураглал дүрслэлийн тухай ойлголт ба радио дүрслэлээр дамжуулан хүмүүст түүнийг нүдээр үзсэн мэт сэтгэгдэл төсөөлөл төрүүлдэг аж. Радио нь хүний сонсох эрхтэнд зориулагддаг бөгөөд ямар нэг дуу чимээгээр дамжуулан сонсогчдод амьд төсөөлөл, мэдрэмжийг өгнө. Яг энэ онцлог шинж нь утга зохиолын үгээр дүрслэх, адилтгал зүйрлэл хэрэглэх зэрэг уран сайхны элементүүдийг ашиглаж баримт, мэдээллийг хүргэх арга зүй шаарддаг. Тиймээс радио мэдээнээс авхуулаад уран сайхны төрөлжсөн нэвтрүүлэг хүртэл дүрслэлийг гол болгодог (ХИС. 2003). Өөрөөр хэлбэл радиогийн бүхий л нэвтрүүлгийн үндэс урлаг, уран зохиолоос үндэстэй ажээ. Монголын радио үүссэн цагаас эхлэн манай урлаг соёл, утга зохиолын төлөөлөгчид ажиллаж хөгжүүлж ирсэн нь түүхэн баримтаас харагдана. Радио эфирт томоохон байр суурийг уран зохиол, уран сайхны нэвтрүүлгүүд эзэлнэ. Радиогийн бүхий л нэвтрүүлэгт уран сайхны болон урлагийн бүтээлийн шинж чанар байдаг. Радио бол мэдээлэл, танин мэдэхүй, соёл түгээх хүчирхэг хэрэгсэл түүхэн мэдээллээс үзвэл радиог анхнаас нь л сонсогч олон нийтийг гэгээрүүлэх, боловсруулах чухал хэрэгсэл хэмээн үзэж байв. Радио бол хүлээн авагчдыг соён гэгээрүүлэгч, мэдлэг түгээгч, соёлыг дамжуулагч, түгээгч гэх мэт нийгэмд онцгой үүрэгтэй хэрэгсэл болох нь гарцаагүй үнэн билээ. МҮОНР-гийн нэвтрүүлэгт цэнгээнт нэвтрүүлэг ямар байр суур эзэлдэг, тэрхүү цэнгээнт нэвтрүүлэг дунд уран зохиолын эзлэх байр суурь, үүрэг ямар байгааг нарийвчлан тодруулах зорилгоор 2024 оны 09-р сарын хөтөлбөр, төлөвлөлтөд ажиглалтын судалгаа хийлээ. Монголын радиогийн нэгдүгээр суваг өдөр бүр 06:00-23:00 цагийн хооронд нийт 17 цагийн хөтөлбөрийг өдөр бүр сонсогчдодоо хүргэж байна. Энэ нь өдөрт 1020 минут, долоо хоногоор авч үзвэл 119 цагийн хөтөлбөрийг олон нийтэд хүргэж байгаа гэсэн үг юм. Бид энэхүү судалгааны хэрэглэгдхүүн болгож 2024 оны 09-сарын 02 ний Даваа
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38176гаригаас 2024 оны 10-р сарын 06 ний өдрийг хүртэл нийт таван долоо хоногийн хөтөлбөр төлөвлөлтөд уран сайхны нэвтрүүлгийн тоо, эфирийн цагт эзлэх байр суурийг авч үзсэн юм. МҮОНР-гийн дээрх дурдсан хугацааны нэвтрүүлгийн хөтөлбөрийг хүснэгтлэн задлан авч үзье. Хүснэгт 1. МҮОНР-гийн нэвтрүүлгийн хөтөлбөрЭнэ хүснэгтэд буй МҮОНР-гийн нэг сарын нэвтрүүлгийн хувиарт дүн шинжилгээ хийж үзвэл; Нэг: МҮОНР өдөрт хамгийн ихдээ 87, хамгийн багадаа 59, дундажаар 74 нэр төрлийн нэвтрүүлгийг дамжуулж байна. Хоёр: МҮОТР-гийн 74 төрлийн нэвтрүүлгээс авч үзвэл өдөрт дунджаар 8 төрлийн уран сайхны нэвтрүүлгийг дамжуулж байна. Тухайн сарын турш тогтмол явж байсан уран сайхны нэвтрүүлгүүдийг танилцуулья;1. “Жирмийн сүлжээ” нэвтрүүлэг: Зураглал, дурсамж, богино өгүүлэг, хөрөг зэрэг уран сайхны төрлүүдээр бэлтгэн цацдаг нэвтрүүлэг. Нэг удаагийн нэвтрүүлгийн цаг 10 минут ба долоо хоногт 2-3 шинэ нэвтрүүлэг хийдэг ба түүнийгээ долоо хоногтоо 2-3 удаа давтан цацсан байна. “Үүлэн нүүдэл”, “Ирж яваа шувуу”, “Нүүж яваа сэтгэл минь”, “Намар”, зураглал “Сайхан хүмүүн үдлээд буцахад”, “Ангиртын гол” дурсамж, “Тариан түрүү алтрах цаг”, “Сэтгэл нэгсгэж жаргана” , “Цэцгэн дунд тоглож өслөө” өгүүлэмж, “Цэнхэр униарт нутаг” уянгын зураглал, “Чамдаа” дуун зураглал “Сэтгэлийг би дуулдаг” “Ай, алтанхан намар минь ээ” “Хүний ёсноос гажаагүй бол...” тэмдэглэл зэрэг нэвтрүүлгүүд судалгаа хийсэн сарын хөтөлбөрт төлөвлөгдсөн байлаа.
177МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.382. “Он цагийн тэмдэглэл” нэвтрүүлэг: Долоо хоног бүр нэг шинэ нэвтрүүлэг бэлтгээд түүнийгээ Баасан, Бямба гаригт нийтдээ гурван удаа давтан нэвтрүүлдэг. Бодрол эсээ, дурсамж эргэцүүлэл, аян замын тэмдэглэл гэх зэрэг радио уран сайхны төрлөөр бэлтгэдэг 15 минутын бие даасан нэвтрүүлэг. Судалгаа хийсэн хугацаанд “Цэнхэр бэхтэй өдрүүд” бодрол эсээ, “Тарвастай гудам” дурсамж, радио нийтлэл, “Намрын нар ээж хоёр” бодрол эссэ, “Бор зүрхээрээ явна” аян зам дагасан сэтгүүлчийн эргэцүүлэл нэвтрүүлгүүд гарчээ. “Жирмийн сүлжээ”, “Он цагийн тэмдэглэл” хоёр нэвтрүүлэг бол радиогийн уран сайхны элемент орсон сэтгүүлчийн бүтээлүүд байна. Радио нь цаг хугацаа, орон зайн хувьд баригддаггүй, зохиогч өөрөө харсан, үзсэн зүйлээ уран сайхны дүрслэл, зураглал, хэтрүүлэл ашиглан хүний сэтгэл зүйд шууд нөлөөлөхүйц бичдэг. Ингэхдээ тухайн орчин, гадна болон дотоод нөхцөл байдал, гол дүрийн баатрын үг, үйл хөдлөл, байгаа байдлыг үгээр дүрслэн сонсогчдод хүргэдэг. Зохиогч зөвхөн бодит зүйлийн хэв шинжийг илэрхийлэх биш, оюун бодол, сэтгэл санаа зэргийг илэрхийлж болдог бөгөөд хамгийн гол нь дүрийн дотоод ертөнцийг илэрхийлэх боломжтой. Ингэснээр сонсогчдын сэтгэхүйд хийсвэрлэлийг шууд бий болгодог. Харин зохиогчийн илэрхийлсэн дүр, орчны дүрслэл зэргийг яаж ойлгох вэ? хэрхэн хүлээж авах вэ? гэдэг нь сонсогчдоос шалтгаалж, өөр өөр байдаг байна.3. “Их хөлгөн туульс” нэвтрүүлэг:- Нэрт зохиолчдын алдарт роман туужуудаас урнаар уншиж сонсогчдод хүргэдэг нэвтрүүлэг. Өдөрт 15 минутаар явах энэхүү нэвтрүүлэг 7 хоногт 6 өдөр явах ба гагцхүү Ням гаригт л өнждөг байна. Өөрөөр хэлбэл 7 хоногт 90 минутын нэвтрүүлгээр романыг урнаар уншиж хүргэдэг. Бидний судалгаа хийсэн таван 7 хоногийн хөтөлбөрт “Зохиолч Шоовойн Шажинбатын “Элс цас” романыг Монголын радиогийн нэвтрүүлэгч, СТА Нармандахын Анхболдын уран уншлагаар сонсгоно”, “Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт зохиолч Гомбожавын МэндОоёогийн “Шилийн богд” романыг Монголын радиогийн нэвтрүүлэгч, СТА Даваажавын Сайнтодын уран уншлагаар сонсгоно” хэмээн тусгасан байлаа. Ямар ч зохиолыг тухайлбал томоохон роман, туульс, яруу найраг, туурь, дуу, дэлгэцийн бүтээл, тайзны жүжиг, киног ч радиод зохицуулан зохиомжилж, найруулж болно. Дуу хоолой, чимээ шум, өгүүлэгч буюу хөтлөгч, энэ бүгд чухал үүрэг, үр нөлөөтэй. Радиогийн уран сайхны нэвтрүүлэг хөгжих явцдаа зохиолчдын зохиол бүтээлийг радиод зохицуулан өөрчлөх, найруулах, жүжигчний тоглолт, хөтлөгчийн тайлбар, хөгжим, дуу авиагаар чимэглэн сонсогчдод хүргэх уран сайхны арга барилыг бий болгож ирсэн уламжлал арга барил бий. Энэ зарчмаар Монголын радио хөгжиж ирсэн ажээ. 4. “Номтой яриа” нэвтрүүлэг:
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38178- Номын тухай зохиогч юм уу судлаачтай хийсэн ярилцлага явдаг нэвтрүүлэг. Ном нь заавал уран зохиолын ном байх албагүй, төрөл бүрийн сэдэв чиглэлийн ном байх агаад уншигчдад мэдлэг мэдээлэл өгөх, залуусыг номтой танилцуулж тэднийг номонд дурлуулах зорилго, сэдэлтэй гэж дүгнэж болохоор байна. Долоо хоногт хоёр юм уу гурван дугаар явах ба долоо хоногт шинээр хийсэн нэвтрүүлгээ тухайн долоо хоногтоо давтдаг байна. Өөрөөр хэлбэл долоо хоногт нэг л шинэ дугаар гарах ба түүнийг хоёр юм уу гурван удаа давтаж нэвтрүүлж байлаа. Судалгааны объект болсон хөтөлбөрт дараах байдлаар тусгажээ. “Яруу найрагч, СТА Даваасүрэнгийн Ган-Очирын “Дуурсахуйн зүг” номын тухай өгүүлнэ”, “Агнистын гэгээ” цувралаар “Тантрын дуудлага” номын тухай хүргэнэ. “Нүүдлээр нутаглах ухаан” номын зохиогч, сэтгүүлч, гэрэл зурагчин П.Баттулга оролцоно”.Бид таван долоо хоногийн хөтөлбөр авсан ч гурван долоо хоног шинэ хөтөлбөртэй байлаа. Сүүлийн хоёр долоо хоног нь орон нутгийн сонгууль давхцсантай холбоотойгоор уран сайхны нэвтрүүлгийн тоо эрс багасаж оронд нь сонгуультай холбоотой мэдээ, мэдээллийн цаг орж ирж байсан. Тиймээс сүүлийн хоёр долоо хоног “Номтой яриа” нэвтрүүлэг шинээр ч гараагүй, давталт ч байхгүй байсан болно. 5. “Дэлхийн сонгомол зохиолын уран уншлага” нэвтрүүлэг:- Долоо хоногийн 6 өдөр орой бүр 30 минутаар явдаг радио уран зохиолын хамгийн том нэвтрүүлэг. Орчин үеийн радио нэвтрүүлэгт 30 минутын контент байхаа бараг байсан ба 10-15 минутын нэвтрүүлэг зонхилж байна. Судалгааны хугацаанд “Дэлхийн сонгомол зохиолын уран уншлага” нэвтрүүлгээр Францын зохиолч Жюль Верний зохиол “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” романы уран уншлага явж байсан болно. Бидний судалгаа хийж буй МҮОНР ч мөн адил дийлэнх хөтөлбөр нь 10-15 минутынх байх агаад дэлхийн сонгодог уран зохиолоос уншиж хүргэдэг энэ нэвтрүүлэг ийнхүү долоо хоногийн ихэнх өдөр, тогтмол орой бүр ийм их хугацаанд явж байгаа нь нэг талаас энэ радио уран зохиолд ач холбогдол өгсөн хэвээр байна. Нөгөө талаас утга зохиол урлагийн гэгээрүүлэх, боловсрол олгох үр нөлөө үнэхээр өндөр тул энэ ач холбогдлыг нь харгалзан сонсогчдодоо тогтмол хүргэж буй хэрэг. Мөн өдөр бүр биш ч хоёр долоо хоногт нэг удаа ээлжлэн явдаг яруу найргийн “Дэлхийн уран зохиол”, “Найраг хөгжөөх цаг” нэвтрүүлгүүд байна. “Дэлхийн уран зохиол” нэвтрүүлэг. Оросын нэрт найрагч Марина Цветаевагийн шүлгүүдээс СГЗ Ж.Нэргүйн орчуулгаар сонсгоно”, “Оросын нэрт яруу найрагч Анна Ахматовагийн шүлэг найраглалаас сэтгүүлч яруу найрагч, орчуулагч Алтангэрэлийн Мягмаржавын орчуулгаар хүргэнэ”, “Найраг хөгжөөх цаг” нэвтрүүлэг. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн яруу найрагч А.Хүрэл, Ж.Батцэнгэл, Н.Заяат нар оролцоно” гэх мэтээр хөтөлбөрт тусгажээ. 6. “Эгэл амьдрал” нэвтрүүлэг:- Баримтат хөрөг нэвтрүүлэг. Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн амьдрал ахуй, ертөнцийг үзэл үзэл, амьдралыг туулж яваа туршлагаас
179МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38харуулсан баримтат хөрөг нэвтрүүлэг. Тус нэвтрүүлгээр “Сайн сайхны нүд сэтгэлд байдаг” хараагүй иргэдийн төлөөлөл, бариач Говь–Алтай аймгийн уугуул Буджавын Лхагвасүрэн”, “Байгаль усаа шүтнэм” - Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Цоггэрэл, “Туувраас эхэлсэн амьдрал” Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн суугуул Жамбалын Лхагвасүрэн, “Орчлон өөрөө гоо сайхан” - үсчин Анхбаяр нар оролцжээ. Сонсогчдод эерэг хандлага суулгах, өөдрөг бодол өгч, урам зориг сэргээх агуулгатай. Голдуу хөдөөгийн малчин, эсвэл орон нутагтаа ажил амьдралаа эрхлэн амьдарч буй энгийн нэгэн байх нь сонирхолтой хийгээд өгөөжтэй. Мөн МҮОНР-гийн сонсогчид хөдөө орон нутагт амьдарч буй нь түгээмэл хийгээд нөгөө талаараа тус радиогийн олон нийтийн статустай хийгээд үндэсний хэмжээгээр нэвтрүүлгээ цацаж түгээж байдгийн нэг илрэл онцлог шинж хэмээн дүгнэж цэгнэж болох буйзаа. 7. “Үдшийн үлгэрийн цаг” нэвтрүүлэг:- Хамгийн чухал нь энэ нэвтрүүлэг долоо хоногийн өдөр алгасахгүй үдэш бүр тогтмол явдаг ба маш эртнээс уламжилж ирсэн нэвтрүүлэг билээ. Үдэш бүрийн 21:15 цагаас 10 минут явах энэ нэвтрүүлгээр өөр өөр төрлийн 2-3 үлгэр сонордуулдаг байна. Монголын радиог үдшийн үлгэргүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд өдгөө 30, 40, 50 настнууд радиогийн “Үдшийн үлгэр”-ийг сонсож өссөн билээ. Уран зохиолтой танилцах, үлгэрээр дамжин амьдралын мөн чанар, сайн, муу зөв буруугийн ойлголтоо авах, эх дэлхий, элгэн садан, эцэг эхээ хайрлан сургаал номлол бүхнийг энэ нэвтрүүлгээс сурч авдаг. 8. “Хориг шүүмжийн бичээс” нэвтрүүлэг: - Утга зохиол судлалын нэвтрүүлэг ба долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Бямба гаригт 15 минутаар тогтмол гардаг нэвтрүүлэг. Гэхдээ 7 хоногтоо нэг л шинэ дугаар хийх ба түүнийгээ Пүрэв гаригт хоёр удаа, Бямбад нэг удаа нийт гурван удаа нэвтрүүлдэг. Ямар нэгэн бүтээлийн ур чадвар, туурвил зүйн онцлог, уран сайхан зэргээр тэр чиглэлийн мэргэжилтэн судлаачтай ярилцаж, зохиол бүтээлийн хэсгээс уншиж танилцуулдаг уран сайхны нэвтрүүлэг. Судалгаа хийсэн таван 7 хоногт дараах таван шинэ нэвтрүүлэг гарчээ. ““МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Туяагийн “Шувуудын ганганаан” буюу түүний бүтээл дэх туурвил зүйн онцлог, уран сайхан” сэдвээр хүүхдийн зохиолч, яруу найрагч Батын Лхагвасүрэнтэй ярилцана”, “Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Аз жаргалын эрэлчин” дуурийн онцлог, уран сайхан сэдвээр судлаач, багш С.Цэцэгмаатай ярилцана”, “Орчуулагч, яруу найрагч М.Батбаярын “Салхины далавч” номын онцлог, уран сайхан сэдвээр судлаач Б.Алтанхуягтай ярилцана”, “Зохиолч Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номын онцлогийн талаар судлаач Х. Чойдогжамцтай ярилцана”, “Монголын зохиолчдын эвлэл болон их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Хэл бичгийн ухааны доктор, профессор, эрдэмтэн зохиолч, шүүмж судлаач Цэрэндоржийн Мөнхийн бүтээл туурвил зүйн онцлог, уран сайхан сэдвээр бэлтгэнэ” гэжээ.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38180Долоо хоног бүр шинэ нэвтрүүлэг бэлтгэн, түүнийгээ тухайн долоо хоногтоо гурван удаа давтаж нэвтрүүлж буй нь утга зохиол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаас гадна сонсогчдод утга, уран зохиолын талаар зөв цэгцтэй ойлголт мэдлэг өгч байгаа ач холбогдолтой хэмээн дүгнэж байна. МҮОНР дан уран зохиол, роман тууж, өгүүлэгийг уран сайхнаар хүргэхээс гадна утга зохиол судлалын чиглэлийн нэвтрүүлэг бас байна. Тухайлбал 7 хоног бүрийн гурван өдөр тогтмол явах “Нууц товчооны нууцаас” нэвтрүүлэгт Нууц товчоонд судалгаа хийсэн эрдэмтдийг урьж оролцуулж ярилцлага хийдэг аж. “Нууц товчооны нууцаас” нэвтрүүлэг- 7 хоног бүх Даваа, Мягмар, Лхагва гаргуудад тус бүр 15 минутын нэвтрүүлэг гарна. Жишээлбэл: ““Монголын нууц товчооны яруу найраг” сэдвээр доктор, профессор Г.Билгүүдэйтэй хийсэн ярилцлага”, ““Чингис хаан нас барсан ба Өгөдэй хаан болсон нь” хэмээх 12-р бүлгийн 267-р зүйлд өгүүлэх Цаст уул, Түрэмгий балгасын талаар тодруулна. Нэвтрүүлэгт газарзүйч профессор Ойдовын Сүхбаатар оролцоно”,““Их Монгол улсын Европт явуулсан аян дайн, эзэлсэн улс орнууд” сэдвээр доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцана” гэх зэргээр тусгажээ. Дээр дурдсан өдөр бүр, долоо хоног бүр тогтмол явдаг уран зохиол, уран сайхны 8 нэвтрүүлгээс гадна, уран сайхны элемент агуулсан хэд хэдэн нэвтрүүлэг байна. “Дурсахуйн ай” дурсамж дурдатгалын хөрөг нэвтрүүлэг, “Хүн гараг” нэвтрүүлэг. Их эмч Ханджавын Буянхишигийн амьдрал үйлсийн тухай “Хүмүүн заяа” хөрөг найруулал, Хөгжим уран сайхны нэвтрүүлэг, “Хүн байхын эрэлд” нэвтрүүлэг. “Эрдмийг эхнээс нь хүнийг багаас нь” цувралын 5-р. “Хайрлан энэрэх сэтгэлийн ач” Амьдралд гээгдсэн балчир хүүхдийг үрчлэн асарсан сайхан сэтгэлт ээжийн тухай тэмдэглэл, “Алтан цадиг” нэвтрүүлэг. “Хамаг Монголын оршил” сэдвээр, “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг. “Судлаачийн цаг”-ийг “Монгол уран зохиолын үр нөлөө” зэрэг уран зохиолын сэдвээр эсвэл уран сайхны төрөл зүйлээр туурвидаг нэвтрүүлгүүд байна. Энэ бүрнээс дүгнэж үзвэл МҮОНР-гийн хөтөлбөрт уран зохиол, утга зохиолын нөлөө байр суурь маш их байгаа нь харагдаж байна. Мэдээж хэрэг радио гэдэг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл учраас улс орны чухал асуудлын мэдээ, мэдээллийн чанартай зүйл дамжуулахаас гадна хүн ардаа гэгээрүүлэх, боловсрол олгох, зугаацуулан цэнгээх үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийг нийгэмд гүйцэтгэхэд уран зохиол, яруу найргийн бие даасан нэвтрүүлгүүд, уран сайхны элемент бүхий бусад нэврүүлгүүд маш их үр нөлөөтэй нь дамжиггүй юм. Нэвтрүүлгүүдийг ерөнхийд нь хараад уран зохиолд суурилсан нэвтрүүлгүүд маш их гэж дүгнэж болохгүй тул 1 сар орчмын буюу 2024 оны 09-р сарын 02-ноос 2024 оны 10-р сарын 06-ны өдрийг дуустал 5 долоо хоногийн хөтөлбөрийг сонгож авч МҮОНР-гийн өдөрт явах нэвтрүүлгийн нийт тоо, уран сайхны нэвтрүүлгийн тоог гаргаж харьцуулан үзсэн юм. МҮОНР өдөрт дундажаар 74 нэр төрлийн нэвтрүүлэг явуулж байгаагаас 8 орчим нь уран сайхны нэвтрүүлэг байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Энэ нь хувьчилж авч үзвэл 11 орчим хувийг эзэлж байгаа хэрэг юм.
181МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38График 1. Уран сайхны нэвтрүүлгийн эзлэх хувь.Үндэсний хэмжээгээр нэвтрүүлгээ цацдаг олон нийтийн эрх ашигт үйлчилдэг радиогийн хувьд улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, МАА, ХАА гэх мэт маш өргөн сэдвийн хүрээнд мэдээлэл дамжуулах ёстой. Тиймээс уран зохиол, уран сайхны чиглэлээр дамжуулж буй нэвтрүүлэг 11 орчим хувь гэдэг бол хангалттай үзүүлэлт мөн гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Хамгийн гол нь дээрх нэвтрүүлгүүд тогтсон цагтай, ихэнх нь бараг өдөр бүр эфирээр нэвтэрдэг нь маш сайн үзүүлэлт юм. Нэвтрүүлгийн тоогоор авч үзэх нь арай өрөөсгөл байж болох талтай гэсэн таамаглал дэвшүүлж эфирийн цагт эзлэх хувиар гаргаж үзэх нь илүү бодит байдалд нийцэх байх гээд эфирийн цагийн хувь хэмжээг авч үзлээ. Учир нь радиогийн нэвтрүүлэг бол минут, секунтээр хэмжигддэг, хэдийгээр нэвтрүүлгийн нэр төрөл олон ч хугацаа богино бол, эсвэл маш урт хугацаатай бол дээрх 11 хувь гэсэн үзүүлэлт бодит биш болох талтай. МҮОНР нь өдөрт дундажаар 1020 минутын эфирийн цагтай, үүнээс уран сайхны нэвтрүүлэг нь 128 минут байгаа нь нийт эфирийн цагт эзлэх хувь нь 12,6 хувь буюу тоон үзүүлэлттэйгээ тун ойролцоо гарч байна. Тиймээс МҮОНР-гийн уран сайхны нэвтрүүлгийн эзлэх хувь дундажаар 12 орчим байна гэж үзэх хангалттай үндэслэл байна. Өөрөөр хэлбэл тоо үзүүлэлтээр ч эфирийн цаг минутаар ч хэмжиж үзсэн нь бодит байдалд илүү нийцсэн судалгаа болсон гэж үзэж байна. График 2. Уран сайхны нэвтрүүлгийн эфирийн цагт эзлэх хувь.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38182Судалгаа хийж байх цаг үед орон нутгийн сонгууль эхэлсэн тул 4 ба 5 дахь долоо хоногт уран сайхны нэвтрүүлгийн тоо эрс багасч сонгогчийн боловсролд зориулсан нэвтрүүлгүүд түрж орж ирсэн. Цаг үеийн шинжтэй чухал үйл явдлын үеэр уран сайхны нэвтрүүлгийн цагаа багасгадаг нь ажиглагдлаа. Улс орны олон чухал асуудал, сэдвүүдээр мэдээ нэвтрүүлэг бэлтгэдэгийн хувьд сэдэв агуулгын ач холбогдлын дараалалаар авч үзэж ийнхүү шийддэг байна. ДүгнэлтРадиогийн нэвтрүүлэгт уран сайхны нэвтрүүлэг чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Радиогийн уран сайхны нэвтрүүлэгт уран зохиолын төрөл зүйлүүдийн онцлогийг товойлгон тодруулж, дуу оруулан хөгжим зэрэгтэй хослуулан нийлэг хэлбэрт шилжүүлснээр сонсогчдын сонорыг илүүтэй татаж, радиогийн соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх үүрэг биелэлээ олдог байна. Радиогийн нэвтрүүлэгт байх цэнгээнт нэвтрүүлэг Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод тодорхой хөтөлбөр, хувиартай байх ба тэрхүү цэнгээнт нэвтрүүлэгт уран зохиол зонхилох үүргийг гүйцэтгэж ирсэн байна. Үүний баталгаа нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 1 сарын хөтөлбөр, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийж үзвэл, хөтөлбөр болоод эфирийн 11 орчим хувийг уран сайхны цэнгээнт нэвтрүүлэг эзэлж байна. Тэрхүү цэнгээнт нэвтрүүлгүүд долоо хоногийн бүх өдөр тогтмол цагт сонсогчдод хүрдэг ба том хэмжээний нэвтрүүлгийг долоо хоногт нэг л удаа хийдэг байна. Том хэмжээний нэвтрүүлгийг 7 хоногт 2-3 удаа давтдаг давтамжтай аж. Ийнхүү үндэсний бүх төрлийн нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлдэг радиогийн хөтөлбөр, эфирийн цагт уран зохиол гололсон цэнгээнт нэвтрүүлэг 11 орчим хувийг эзэлж байгаа нь зохистой хэмжээ хэмээн дүгнэх байна. Хамгийн чухал нь уран зохиолын нэвтрүүлгүүд тогтсон өдрийн тогтсон цагт нэвтэрч заншсан нь сонсогчдод хүлээлт үүсгэсэн байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн цэнгээнт нэвтрүүлэг сонсогч түмнийг соён гэгээрүүлэх, цэнгүүлэх баясгах зэрэг үүрэгтэй ч түүнийг уран зохиолын нэвтрүүлэг гүйцэлдүүлж иржээ. Иймд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн цэнгээнт нэвтрүүлэгт уран зохиол чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид ч гүйцэтгэсээр байх нь тодорхой байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн цэнгээнт нэвтрүүлгийн дотоод төрөл зүйл баялаг, сэдэв өргөн, хэлбэр сонирхолтой байгаа нь сонсогчдыг татах үндсэн хөшүүрэг болжээ. The Current State of Artistic Broadcasting on the Mongolian National Public Radio and Its Position in Program PlanningSurigaDoctor ant of Department Literature and Art School Art and Science National University of Mongolia
183МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38AbstractThis article aims to highlight the role and influence of literature and artistic works in the programming of the Mongolian National Public Radio. To achieve this, an observational study was conducted by analyzing selected artistic radio programs. Since the establishment of radio broadcasting in Mongolia, literature and the arts have played a significant role, with early radio programs primarily featuring the works of poets and writers, many of whom were also responsible for producing these broadcasts. Furthermore, radio serves as a crucial medium for public enlightenment and education, a role that can be effectively fulfilled through artistic programming and literary works. In the current programming structure of Mongolian radio, artistic broadcasts continue to hold a significant position, with numerous engaging and longestablished programs maintaining their popularity. Artistic programs account for more than 10% of the total weekly broadcast schedule, demonstrating a strong presence. Additionally, these programs cover a wide array of genres, including poetry, classical literature, memoirs, essays, portraits, literary criticism, and research-based discussions, all of which contribute to the richness and diversity of radio content.Keywords:Ном зүйАмартүвшин, С., Батбаатар, Ж. (2014). Сэтгүүлчийн ур чадвар. Улаанбаатар.Андерсон, Х. У. (2008). Нийтлэл нэвтрүүлгийг яаж бэлтгэх вэ?. Улаанбаатар.Батбаатар, Ж . (2010). Суурь сэтгүүл зүй. Улаанбаатар.Батжаргал, Д. (2005). Радио сэтгүүл зүйн удиртгал. Улаанбаатар.Болд-Эрдэнэ, Б. (2017). Олон нийтийн харилцаа. Улаанбаатар.Дагиймаа, Д. (2009). Радио сэтгүүл зүй. Улаанбаатар.Зулькафиль, М. Орчин үеийн сэтгүүл зүй. УБ., 1998Зулькафиль, М. Чойсамба, Ч. (2001). Чөлөөт хэвлэл: өчигдөр, өнөөдөр, маргааш. Улаанбаатар.Менчер, М. (2003). Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс. Улаанбаатар.Норовсүрэн, М. (2001). Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм. Улаанбаатар.ХИС. (2003). Электрон сэтгүүл зүй. Улаанбаатар.Чойжил, Ч. (1987). Агаар мандлын цэнхэр долгион. Улаанбаатар.Чойжил, М. (2004). Чихнээ сонсголонт радио. Улаанбаатар.Чулуунбат, Д. (2012). Бид радио сонсож байна. Улаанбаатар.СУИС. (2024). СОЁЛ УРЛАГИЙН ТАЙЛБАР ТОЛЬ. –Радио. Улаанбаатар.Шаравдорж, Н., Бадамдорж, Д. (1994). Миний радио. Улаанбаатар. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38184МОНГОЛЫН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛ ДАХЬ БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН СЭДВИЙН УЛАМЖЛАЛУргамал*МУИС. ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйБайгаль хамгаалах уламжлал бол монгол ардын аман зохиол, уран зохиол, шүлэг яруу найргаар дамжин өдгөө бидэнд ирсэн соёл, сэтгэлгээ, амьдралын хэв маяг, цаашлаад монголчууд бидний үнэт зүйл юм. Монголчууд бид нүүдэлчин аж амьдралтай тул эх дэлхий, байгаль орчинтойгоо зохицон амьдарч, шүтэн биширч, дээдлэн хайрлан ирсэн билээ. Тиймээс монголчуудын бүхий л соёлын бүтээгдэхүүн энэ үнэт зүйлд шингэж ирсэн ба ялангуяа утга зохиол, урлагийн бүтээлүүдээр дамжин уламжилж ирсэн байдаг. Энэхүү өгүүлэлд бид монголын эртний уран зохиолд байгаль хамгаалах сэдэв хэрхэн тусаж ирсэн ба ямар онцлог хэв загвартай байсныг судлан илрүүлэх зорилго тавьсан юм. Эртний уран зохиол нь сэдвийн хувьд сургаал, магтаал, шашин, баатарлаг туульсын аястай байсан бөгөөд энэ нь тухайн цаг үе, мөн нийгмийн үйл явцтайгаа давхар уялдаатай байжээ. Түлхүүр үг: Эртний уран зохиол, байгаль экологи, уламжлал, ангилалУдиртгалМонголын уран зохиол нь монголчуудын ахуй амьдрал, аж байдал, байгаль экологи, нийгмийн үйл явцаас эх сурвалжтай бөгөөд туурвил зүйн хүрээнд өөрийн гэсэн онцлогтой хөгжиж иржээ. Уран зохиол нь нийгмийн үзэл ухамсрын тусгал болдог тул экологийн асуудлыг янз бүрийн үзэл санаагаар зохиолчид зохиол бүтээлдээ тусгаж ирсэн ба уламжлал, шинэчлэл дээр үндэслэн хөгжсөн. Энэ нь нийгмийн үзэл санаа, ухамсрын хүрээ рүү түрэн орж, байгаль эх дэлхий, ертөнцтэй харилцах сэтгэхүйн хэм хэмжээг илэрхийлж байгаа хэрэг юм. Уран зохиолын сэдэв нь амьдралын дундаас урган гарсан бодит байдал, асуудал байдаг. Зохиолч зохиол бүтээлийнхээ сэдвийг сонгоно гэдэг нь бодит амьдрал дотроос сонгон, амьдралыг судалж шинжилж бичнэ гэсэн үг. Зохиолч хүн санаанд орсон болгоныг бичээд байдаггүй. Тэд зохиол бүтээлдээ экологийн асуудлыг тусгахдаа үндэсний уламжлал, шашин шүтлэг, амьдралын дадал, зуршил, хэв маяг, уламжлалт мал маллах арга ажиллагаа, аман зохиол зэргийг харгалзан холбож бичдэг. Өөрөөр хэлбэл уран зохиолоор дамжуулан байгаль * [email protected]
185МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38эхийг танин мэдүүлэх, энэрэн нигүүлсэх, улмаар хайрлан хамгаалах ухамсрыг суулгаж өгдөг.Судалгааны зорилго: Монголын эртний уран зохиолын томоохон бүтээлүүд болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын тууль, уул усны магтаалууд, үлгэр, домог, туульсын бүтээлүүдэд тэнгэр, нар сар, уул ус, ан амьтан, жигүүртнийг шүтсэн, дээдэлсэн, хүч чадал, ундарга, эхлэл гэх мэтээр сайн сайхан бүхний төлөөлөл бэлгэдэл болгон харуулсан нь бий. Монголчуудын бөө мөргөлийн соёлд “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” гэх зэрэг магтаал шүлэг бий. Уул мод, газар дэлхий хөндөж мод огтлох, ургамлын үндэс сүйтгэх, амьтныг ихээр агнах, үүр ноохойг эвдэх зэргээр хилэгнүүлбэл савдаг уурлана, гол ус бохирдуулбал лус хилэгнэнэ гэх мэт номлол сургаал нь монгол аман зохиолд төлөвшсөн байдаг. Өдгөө ч монгол хүмүүст байгаль эхтэйгээ хэрхэн зүй зохистой харьцах үндсэн зарчим, чиг шугамыг тогтоож ард түмний дунд байгалиа дээдлэх, хайрлах, хамгаалах үзэл санаа энэ хэлбэрээр өнөө хүртэл оршин тогтнож байгаа билээ. Судалгааны үндсэн хэсэг: Монголын эртний уран зохиол дахь байгаль экологийн сэдвийн уламжлалыг аваад үзвэл Магтаал ерөөл (Хөгнө хааны магтаал, Хан Хөхүйн магтаал, Галын ерөөлийн судар, Гэрийн ерөөл, Гүүний сүүний цацлын судар), Үлгэр домог (Аргасан хуурчийн домог, Чойжид дагины тууж, Цаасан шувууны сургаал, Монгол туургатны үлгэр, Шидэт хүүрийн үлгэр, Хойд мэргэн тэвнийн домог), Шүлэг яруу найраг (Ардыг тэжээхүй рашааны дусал, Чингис хааны билиг, Эр хоёр загалын тууж, Оюун түлхүүр, Богд Чингис хааныг магтан сургасан шаштир, Чингис хааны их өчиг), Туульс зохиол (Монголын нууц товчоо, Жангар, Гэсэр, Монголын Убаши хунтайжийн тууж) гэсэн байдлаар ангилан хуваан авч үзмээр санагдана. Энэ удаад бид цөөн зарим зүйлсийг жишээ баримтаар тодорхойлон тодруулж өгүүлэх болно. Магтаал ерөөл. Монголын уран зохиолд эх дэлхий, уул ус, тэнгэр газар, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, хайрлан хамгаалж ирсэн үзэл санаа маш их байдаг нь аргагүй юм. “Хөгнө хааны магтаал”, “Хан хөхүйн магтаал”, “Алтайн магтаал”, “Богд Дүнжингаравын магтаал” зэрэг уул ус, хангай дэлхийгээ ширхэгчлэн магтан ерөөсөн төрөл бий. Магтаалуудын ерөнхий агуулгад уулсын сайхан байгаль, тэнд амьдардаг бүх ан амьтан, ургамал жимсийг төрөл төрлөөрөө, хад асга зэргийн янз бүрийн хэлбэр, рашаан булаг, ашигт малтмал, ер нь бүх баялгийг нь бишрэн магтаж байхдаа тодорхой дэс дараа, тогтолцоотой бөгөөд тухайлбал дөрвөн зүг, дөрвөн талаас нь үзэж магтах, дээрээс эхлээд доод хэсгийг нь хүртэл магтах, дөрвөн улирлын байдлаар салган ангилж магтдаг юм. Магтаалын төгсгөлд тухайн нутаг, уул хангайд хандан ийм сайхан, бүх хүмүүсийн хэрэгцээг хангаж, бүгдийг сайхан элбэг дэлбэг, аз жаргалтай байлгадагт талархаж байна гэсэн утгыг илэрхийлдэг аж. Жишээ болгож магтаал ерөөлийн хэлбэртэй зохиол бүтээлүүдэд байгаль эх дэлхий, ан амьтан, араатан жигүүртнийг хэрхэн дүрсэлснийг шинжлэн авч үзье. Дүрслэн магтаж буй хэлбэрээр нь дүрслэн магтсан, эд баялгийг тоочин магтсан, улирлын шинж байдлаар нь дүрслэн өгүүлсэн, сүсэглэн хүндэтгэсэн өнгө аястай хэмээн дөрвөн хэлбэрт хуваав.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38186Хангай дэлхийгээ дүрслэн магтсан: Хөгнө хааны магтаал Хаан буурал хангай л байнаХасгийн улаан хадтай дааХаранхуй бүргэд модтой доо.. (1987, х.241)Эд баялгийг тоочин магтсан: Хан Хөхүйн магтаал... Мөн цэцэрлэгийн дотор ньБуга согооноос эхлэнБор, цагаан туулайБузгай олон гөрөөсБосон хэвтэн суниалдаадСүлжилдэж гүйлдэжСүрэглэж нийлэлцээд байдаг билээ… (1987, х.234)Улирлын шинж байдлаар нь тодорхойлон дүрсэлсэн:Хөгнө хааны магтаал… Өвөл цагийн үед болӨтөг бууц нь дулаахан дааӨтгөн балар шугуйmай дааӨвс бэлчээр сайтай дааӨлөн зудыг үздэггүй дээӨнгөтэй сайхан нутаг л байна...(1987, х.245)Сүсэглэн хүндэтгэсэн өнгө аястай: Хан Хөхүйн магтаалАяа!...Цаглашгүй буян цогийг өгөн соёрхогчЦаст уулсын эзэн нөхөр болсонЦагаан зүгийг тэтгэн сахигчАлдар сүр жавхлангаар түгээмэл учрал дэлгэрсэнАрван орны аливаа хишгийг хураагчАвралын дээд Хан Хөхүй-юүгээнАтгаггүй сэтгэлийн үүднээсАлгасалгүй шүлэглэн магтаж өчсүгэй...(1987, х.232)Дээрх магтаалаас гадна ерөөлүүд арай өөр хэв маяг, агуулгатай байна. “Гэрийн ерөөл”, “Галын ерөөл”, “Гүүний сүүний цацлын ерөөл” зэрэг нь тус тусдаа шинж чанараар нь магтан ерөөх агаад ерөөл дотор байгаль экологитой холбоотой хэсгийг салган авч үзлээ. Сайн сайхан шинж чанаруудыг нь зүйрлэн тодотгохдоо “Хүч чадал эр зоригийг барс арслантай, үзэсгэлэн гоог бадамлянхуа цэцэгтэй, хамгийн дээд Хурмас тэнгэр, том агууг сүмбэр уул, арвин ихийг сүн далай гэх мэтээр зүйрлэжээ. Гүүний сүүний цацлын сударт тэнгэр газар, нар сар, уул усыг нэг бүрчлэн магтан өргөжээ.
187МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38 Гэрийн ерөөл... Баруун зүүн талаас нь харвалБарс арслангийн шинжтэйБайр байдлыг ажиглаваасБадам лянхуан цэцэг шигБадарч дэлгэрмээр газарт ... (Дамдинсүрэн, 1959, х.107). Галын ерөөлийн судар ... Хурмаст тэнгэрээс болсонХутагтан хаадын тахисанХурц төгс цогт галын ханХувилгаан арш тэнгэр... (Дамдинсүрэн, 1959, х.117, 118).Үлгэр домог. Үлгэр домгийн зохиолуудад байгаль экологитой холбоотой ойлголт янз бүрээр туссан байх юм. Мэдээж хэрэг үлгэр домгийн чиглэлийн бүтээлүүд болохоор ид шидийн, илбэ зэрэглээ мэт үзэгдэл юмсын тухай их байх агаад ийм сонирхолтой хэлбэрээр өгүүлэхдээ хожим сургамжтай байж өдгөө бидний аж амьдрал, зан заншил болоод суусан ойлголт түгээмэл гарч буй нь ажиглагдлаа. Судалгааны хүрээнд авч үзсэн зохиолуудад байгаль экологитой холбоотой эшлэлүүдийг түүвэрлэн авч үзэж, тус тусад нь тайлбар хийхийг хичээлээ.“Шидэт хүүрийн үлгэр” нь энэтхэг гаралтай зохиол юм. Энэ зохиолыг авч үзэхэд байгаль орчинтой холбоотой хэсэг бага гарах агаад гол ус, мод ургамлын тухай өгүүлсэн хэсгүүд тариалан, аж ахуйтай холбогдон гарч байна. Тухайлбал, уг зохиолын “Үгээгүү хүн явсан нөгөө зүйл” нэрт хоёр дахь үлгэрт: “.... Эрт урьд нэгэн их хязгаар улсад нэгэн их хаан ажуу. Тэр голын эхэнд нэгэн их бүрдэд бүхүй түүнд лусын хоёр мэлхий тэр бүрдийн урсгахуйг түртгэж, тариачинд ус үл урсгахуйд, од бүр сайн муу үгээгүйеэ улирч нэжгээд хүнийг тэр мэлхийд идэш өгөхүй буюу.” (Дамдинсүрэн, 2017, х.18) гэх юм уу “Нарны гэрэл ах дүү хоёрын тавдугаар бүлэг” гэх үлгэрт: “... Хэзээд тэр улсын адагт нэгэн их агуу хүчин төгссөн хаан буй ажгуу. Түүний албатууд тарианд ус татах цагт тэр голын эхэнд их нуур бүлгээ. Тэр нуурт агч лусын хаадыг тахихын тулд, он бүр нэгэн барс жилт хөвгүүнийг огоорон бүлгээ. Нэгэн жилд тэр улсын барс жилт хөвгүүд барагдаж, хамаг зүгт эрвээс эс олов...” (Дамдинсүрэн, 2017, х.28) гэх зэргээр гарах нь “тариачдын усыг хаах, лусын хааныг тахих” гэх мэт ойлголт гарчээ. “Хойт мэргэн Тэвнийн домог”-т: “Тэнгэрийн захад хоёр хар шувуу нисэж байна. Энэ үед орчлонгийн өрцөнд усан гамшиг болж байхыг тэнгэрийн хаан үзээд: “Түүнийг дараад ир” гэж хоёр хан гарьдаа явуулсан нь тэр хоёр шувуу байжээ. Хоёр хан гарьд ирж Данчин уулын толгойг таслан /Данчин уул Хөх нуурын баруун өмнө буй. Оройг нь хөрөөдсөн шиг эгц тасархай байдаг/ чулуудаад сайхь усан судсыг бөглөжээ. Энэ нь одоогийн Хөх нуурын хүйс болж, гарсан ус нь Хөх нуур болсон нь тэр гэж хэлдэг. Данчин уул ч одоо болтол оройгоороо эгц тасархай байсаар. Тэр үед Сөмнө Сөнөгэм гэгч шулмас: – Орчлонгийн орныг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38188усаар авах гэсэн юм. Миний заяа болдог байна. Түүнийг бөглөсөн бөглөөс нь аваад хаяхад яана гээд хадны хэлтэрхийгээр дэвүүрдэхэд чулуу нь хүрсэнгүй наана унасан нь одоогийн Хөх нуурын хүйснээс хойхно цувран үзэгдэж байгаа цагаан хаднууд тэр гэдэг юм” (1993: 17) гэж уулс үүссэн тухай домог гардаг бол, “Халуун хошуутай амьтныг алах минь юу билээ. Үгүй би ер ийм нүгэл хилэнц хийж амьдрахын оронд хол газар очиж эрдэм сураад лам болж амьдарвал долоон дээр биш үү гэж бодох тутам тэсгэл үгүй явмаар санагдаж гэнэ.” (1993: 20) хэмээн ан гөрөөлж амьдарч ирсэн хүү нь ухаан сийрэг болсон даруйдаа сэхээрч буй тухай гардаг.Мөн “Чойжид дагинын тууж” дээр ан ав хийж амьтны ам тасалсан нүгэл хилэнц хэр болох тухай, буян нүглээ хэмжүүлж тооцуулж байгаа хүн бүр дээр хэдэн амьтны амь тасалж хоол хүнс болгож ирснийг тод гаргадаг нь ав гөрөө хийж, махан хүнс ихээр хэрэглэдэг монголчуудын хувьд их сэрэмж санамж болж ирсэн байх нь дамжиггүй. Хүн бүр буу шийдэм барьж ан авладаггүй, хэдэн анчин гөрөөчин хүн байх ба тэднийгээ “нүгэлт хар гөрөөчин” хэмээн ахуй зуураа хэлэлцдэг, хонь үхэр зэрэг идэшний малаа төхөөрдөг хүн тусдаа байх агаад түүнийгээ “хар хүн” хэмээн нэрийдэн хүндэтгэн залж ирэн малаа гаргуулан эргээд “хар хүн”-дээ цагаан идээ амсуулж, мөн цагаан идээ тэргүүтэн, шинэ гаргасан малынхаа махнаас тусгай хэсгийг өгч хүндэтгэдэг уламжлал өдгөө ч бий билээ. Монгол туургатны үлгэрийн дотроос “Ээжийн агуй”, “Алтан дэвш”, “Өндөр цохио”, “Улаан суварга”, “Ээж нуур Хатан гол болсон нь”, “Богдын овоо зэрэг домог түүхүүд”, “Хөхөлдэй мэргэн баатар”, “Нар, сар хиртэх болсон нь”, “Хүн тариа тарих болсон нь”, “Газрын лус”, “Гунан хар хүү, лусын охиныг аварсан нь”, “Нүглийг нүглээр, буяныг буянаар” гэх зэрэг байгаль дэлхий, нутаг уултай холбоотой үлгэр домгууд байна. Эдгээрт байгаль дэлхий, уул усаа шүтэн амьдарч, хайрлан хамгаалж ирснээр ахуй амьдрал нь зөв сайхан болох тухай өгүүлж сургасан байдаг. Тухайлбал “Мэлхий хүү” үлгэрт “Учир нь мэлхий хүү бол лус байсан бөгөөд сайн санаатай эмгэнд хүү болж заяажээ. Мэлхий хүүгийн шинэ гэрийн цай бол рашаан байсан бөгөөд түүнийг уусан хүн бүр сахиус болж, тэнгэрт гарч амьдрах хувь заяатай байжээ. Тиймээс монгол хүн үр хүүхдэдээ “Хүнд битгий муу юм сана”, “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт ёр” гэж сургаж захисаар иржээ” (2016, х.162) хэмээн өгүүлсэн байна. Үлгэрүүдэд хүн байгалийн зохицолдлогоо, байгаль дэлхий, ан амьтан, уул устай хүндэтгэн харилцах арга ухаан, өв соёл, зан заншлыг үзүүлсэн байна. “Төө биетэй тоодгор өвгөн догшин хар лусын хааныг дарсан нь” үлгэрт: “Төө биетэй тоодгор өвгөн догшин хар лусын хааныг дарснаас хойш дахин муу амьтан гарч орчлонгийн хүн малыг зовоохоо больсон бөгөөд энэ үед говь цөлийн айлууд төө биетэй тоодгор өвгөн бол хувилгаан эрдэмтэй хүн гэдгийг мэдэж хаан болгон шүтсэн гэнэ” (2016, х.9) гэх мэтээр буддын шашны агуулгатай үлгэр домог цөөнгүй.Шүлэг яруу найраг. Шүлэг яруу найргийн бүтээлүүдэд байгаль дэлхий, ан амьтан, ургамал усыг магтан дуулсан, хайрлан хамгаалсан агуулга ямар хэлбэрээр байгааг авч үзвэл, мөн л амьтан ургамал, араатан жигүүртэн, уул усаа
189МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38дүрслэн магтжээ. Тухайлбал, “… Элдэв эрдэнэсээр цогцолсон сүмбэр уул миньЭнд тэндээс олон мөрд цутгалант Анубад далай минь ... ... Амтат олон жимс дэлгэрсэн галбарварас модон минь ... (Дамдинсүрэн, 1959, х.47), “… Алтай гэгч газрааАгь шаваг өвстэй гэнэм…” (Дамдинсүрэн, 1959, х.61) хэмээн эд баялаг төгөлдөр, үзэмж гоо тансаг тухай магтан өгүүлжээ. Мөн түүнчлэн зарим нэгэн тодорхой жишээг эшлэн үзүүлбэл доорх мэт:Богд Чингисийн магтан сургасан шастир“Сувасди. Ерэн есөн тэнгэр нарын орноос буужИх агуу хүчин лүгээ цогтойёо төгссөнЕрөнхий бүгдийг сайтар эзэлсэнЕсүхэйн хөвгүүн суут богд Чингис хаан... (Дамдинсүрэн, 1959, х.47-50)Чингисийн хоёр эр загалын тууж“... Аа авгай миньАлтай гэгч газрааАгь шаваг өвстэй гэнэмАялан хүрчАмарч хэвтье.Авгай миньХөхүй хан гэгч газрааХөвөг шаваг өвстэй гэнэмХөөрөм цөөрөм нууртай гэнэм билээХөдлөн хүрчХөлбөрч барьж хэвтье. (Дамдинсүрэн, 1959, х.61)Чингис хааны их өчиг “Дээр тэнгэрийн заяагаар төрсөнТэнгэрлэг их нэрийг биедээ оршуулсан ...... Одот тэнгэрээс заяагаар үүдсэнОнон мөрний Дэлүүн Болдогт төрсөн ...... Алтай ханыг арлан явжАлбат улсаа тэргүүлэн явжАтаатан дайсныг алан талан явжАлдарших нэр цолыг биедээ оршуулсанЧингис хаан ... (Дамдинсүрэн, 1959, х.73, 75) Чингис хааны билиг ... Хэнгэрэг бүрээ уриа чиньХэлэх бүгд улс чиньХэрлэний хөдөө арлаа
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38190Хаан суусан газар чинь тэнд бөлгөө... (Дамдинсүрэн, 1959, х.46).Түүнчлэн монголын эртний уран зохиолын дээрх бүтээлүүдэд байгаль орчныг хайрлан хамгаалах санаа гэхээсээ илүү шүтэн биширсэн, хүндлэн дээдэлсэн, залбиран мөргөсөн агуулга хэсэг гарч байна. Монгол ардын аман зохиол, эрний уран зохиолоос эхтэй цээрлэх ёсны сургаалд ч эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, зүй зохистой харилцах тухай ойлголтууд түгээмэл орсон байдгийг дурдах хэрэгтэй бөгөөд энэ тухай бид дараа дараагийн судалгааны ажилдаа дэлгэрэнгүй танилцуулах болно. Монгол ардын аман зохиол, эрний уран зохиолоос эхтэй цээрлэх ёсны сургаалд ч эх дэлхий, байгаль орчиноо хайрлан хамгаалах, зүй зохистой харилцах тухай ойлголтууд их орсон байна. Тухайлбал Х.Нямбуу, Ц.Нацагдорж, нарын “Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толь”-д тусгасан цээрлэх ёсны сургаалд байгаль орчин, ан амьтантай холбоотой цээрлэх ёсыг дурдсан байдаг. Цээрлэх ёсыг шинжилж үзээд дараах байдлаар ангилан авч үзэж болохоор байна. Монголчуудын ахуй үесдээ эртнээс баримтлаж ирсэн байгаль орчин, экологитой холбоотой цээрлэх ёсыг:• Ан амьтны амь таслахтай холбоотой цээрлэх ёс• Ан амьтны бэртээх, зовоох, цочоох айлгахтай холбоотой цээрлэх ёс• Мод огтлох чулуу шороо хөдөлгөх ухахтай холбоотой цээрлэх ёс• Гол ус, хангай дэлхий бохирдуулахтай холбоотой цээрлэх ёс • Гол ус, хангай дэлхий бохирдуулахтай холбоотой цээрлэх ёс • Байгалийн баялаг, нөөцийг хайр, гамгүй үрэх, хороотой холбоотой цээр үгс• Уул, овоо, тэнгэр, ус хүндэтгэн сүсэглэхтэй холбоотой ёс гэж ангилан авч үзэхэд дийлэнх нь “Ан амьтны амь таслахтай холбоотой цээрлэх ёс”, “Гол ус, хангай дэлхий бохирдуулахтай холбоотой цээрлэх ёс”, “Байгалийн баялаг, нөөцийг хайр, гамгүй үрэх, хориотой холбоотой цээр үгс” гэх мэт хамаатай байгаа ба ерөнхийдөө амьтны амь таслах, байгаль орчин бохирдуулахыг цээрлэн, уул ус, тэнгэр хангай, нар саранд хүндэтгэлтэй хандаж, бишрэн дээдэлж байхыг сануулсан сургаал номлол түгээмэл байдагтай ерөнхийдөө таарч байна гэж хэлж болох юм. Нүүдэлчин соёлын мөн чанар нь байгалиа сүйтгэдэггүй, хэвээр хадгалах эрмэлзэл юм. Байгальтай харьцах бидний уламжлалт соёл өдгөө хүн төрөлхтний нэн ховор үнэт зүйл болсон байна. ДүгнэлтМонголчуудын соёл, зан үйлийн сэтгэлгээн дэх байгаль экологийн уламжлалт ойлголт бүр эртнээс улбаатай нь дээрх бүтээлүүдээс тод харагдана. Угаас нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчууд бидний хувьд байгаль дэлхийтэйгээ зохицон, түүнийгээ хайрлан хамгаалж, аргадан тахиж шүтэж ирсэн баялаг уламжлалтай. Амьдралд хандах хандлага, зан заншил, уламжлал нь бүхэлдээ бэлгэдэл, хүндлэл, сургаал, номлол байж ирсэн манай орны томоохон онцлог, соёлын үнэт өвийн багагүй хэсгийг байгаль орчин түүнтэй
191МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38харилцаж ирсэн соёл эзэлнэ. Тиймээс энэхүү том агуулга, соёл боловсрол олгож ирсэн уламжлал нь уран зохиол, яруу найраг, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбараар дамжиж түгэж ирсэн нь дамжиггүй. Байгаль хамгаалах сургаалыг түгээн дэлгэрүүлэх нэг хэрэгсэл нь үлгэр, туульс домог, дуу, ерөөл, магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом наадгай байжээ. Монголын эртний уран зохиол дахь байгаль экологийн сэдвийн уламжлалыг магтаал ерөөл, үлгэр домог, шүлэг яруу найраг, туульсын зохиол хэмээн хуваан авч үзэж болох байна. Дэлхийд ховор нүүдэлчин соёлтой ард түмэн бид амьдарч буй хорвоо ертөнцийг судлан таньж, зохицож, аргадан гуйж, хүндлэн биширч ирсэн үзэл бодол, хандлага нь бидний аж төрөх хэв ёс, мэндлэх хүндэх ёс, аливаа зүйлд итгэх итгэх сэтгэлд нэвт шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд бидний язгуур зан заншилд сав шим ертөнц хийгээд өвөг дээдэс, ахас ихэс, ахан дүүс, үр хүүхдээ хайрлан хүндэлдэг сэтгэл байдаг хэмээн хэлж болох юм. Монгол хүн, Эцэг тэнгэр, Эх дэлхий буюу байгаль хүний хүйн холбоо, шүтэн барилдлагын тухай эртний уран зохиолын бүхий л төрөл зүйлд дээр шингэсэн байгааг бидний судалгаа харуулж байна. Орчин үеийн үсрэнгүй хөгжил, хүн төрөлхтний техник технологийн асар их хурд, мэдээллийн нүсэр давалгаанд өдгөө бидэнд уламжлагдан ирсэн энэ соёл мөн утга зохиол урлагаар дамжин хойч үед өвлөгдөн үлдэх нь тодорхой. TRADITION OF NATURAL AND ECOLOGICAL TITLE IN MONGOLIAN ANCIENT LITERATURE Urgamal Doctorate at the Faculty of Literature and Art Studies from Sector of the Humanities, School of Sciences, NUMAbstractNatural protection tradition is our culture, minds, lifestyle through via Mongolian folk literature, literary and poems as well as it is our valuable thing. Mongolians are nomadic life and then harmonize with natural environment, worships and honor with it. All cultural production of Mongolians consists of this valuable thing besides it is tradition through via literature and art creations. We aim to disclose and research on how to help natural protection title of Mongolian ancient literature and what kinds of feature and style in this section. Ancient literature is proverb, praise, religion and epics for title instead of it is related to periodic and social process. Keywords:Ancient literature, natural ecology, tradition and classification
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38192Ном зүйДамдинсүрэн, Ц. (1959). Монгол уран зохиолын дээж зуун билэг оршвой. Улаанбаатар: Дамдинсүрэн, Ц. (2017). Төвд, монгол шидэт хүүрийн үлгэр. Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган, III боть, Улаанбаатар: Соёмбо пресс Монгол ардын зан үйлийн аман зохиол. (1987). Монгол аман зохиолын чуулганVII. Ред. А.Лувсандэндэв. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар. Монгол туургатны үлгэр. (2016). Монгол бичгээс хөрвүүлсэн С.Бадамцэцэг. Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХКНацагдорж, Ц. Нямбуу, Х. (1993). Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толь.Улаанбаатар: УХГЧойжид дагинын тууж. (1991). Улаанбаатар: Хөх судар хэвлэлийн хоршооХойт мэргэн тэвнийн домог. (1993). Монгол бичгээс хөрвүүлсэн Я.Цэрэндаваа. Улаанбаатар:© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0
193МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ШҮҮМЖ, ТЭМДЭГЛЭЛ2025/1 Дэвтэр 1С.ЭНХБАЯРЫН ЯРУУ НАЙРГИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛГончигийн БатсуурьМУБИС. НУХСийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D), Улаанбаатар, МонголС.Э: -Хөөе,чи хэн билээ, Батсуурь бил үү! Эрхэм Суурь гуай, яруу найраг гэдэг бол яг үнэндээ уран зохиолд бараг хамаагүй юм ш дээ, учир нь яруу найраг бол тухайн үндэстний хэлнийх нь охь дээж, гоо зүйн сэтгэлгээнийх нь дээд илэрхийлэл байдаг. Жишээ нь оросын яруу найргийн гайхалтай дүрслэлийг танай монголчууд ойлгохгүй, таашаахгүй, энэнтэй адилхан монголын яруу найргийг өөрөөр хэлбэл монгол хүнд гайхалтай сайхан санагдаж байгаа дүрслэлийг орос юм уу, хятад хүн ойлгохгүй, гэхдээ ойлгоогүйнх нь төлөө тэднийг тэнэг гэж болохгүй биз дээ.***ХХ зууны сүүл ХХI зууны эхэн үеийн монголын утга зохиолын онол, шүүмжлэлийн салбарын нэн тод төлөөлөгч Сорогдогийн Энхбаяр (1964-2025) яруу найргийн шүүмжлэлийн чиглэлээр олон бүтээл туурвисан билээ. Профессор С.Энхбаяр утга зохиолын хамгийн эмзэг мэдрэмтгий зүйл (жанр) болох яруу найргийн талаар өөрийн уран бүтээлийн эхэн үедээ нэлээд бичсэн байдаг. Угаасаа ихэнх шүүмжлэгч эхлээд яруу найргийн талаар бичдэг нь бараг тогтсон ёс. Тэгээд ч шүүмжлэгчийг яруу найргийн талаар хэрхэн бичсэнээс нь уран зохиол, гоо зүйн ямархан мэдлэгтэй, гол нь яруу найргийн мэдрэмжтэй юу, үгүй юу гэдгийг нь хялбархан дүгнэж болдог. Сонгосон яруу найрагч, авсан эшлэлүүдийг нь хальт хараад л тухайн шүүмжлэгчийг аль түвшнийх болохыг нь төвөггүй таньж болно.1990-ээд оны манай яруу найргийн «атмосфер» дараах хэдэн онцлогтой байсан. Үүнд:• 1990 оны ардчилсан хувьсгалаар яруу найргийн өмнөх итгэл үнэмшил нуран унасан;• Өмнө нь хаалттай сэдэв байсан үндэсний үзэл, эзэнт гүрний түүх рүү хандсан;• Барууны хандлага түүн дотроо модернизм гэх шинэ урсгалд тэмүүлсэн;• Социализмын үнс нурамтай хутгалдсан 80-аад оныхон шинээр түрж буй 90-ээд оныхноо «хялайн» үзсэн;• 90-ээд оныхон нь өмнөх үеэ үгүйсгэсэн зэрэг үндсэн төлөвтэй байсан.
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38194Ийм цаг үед монголын яруу найргийн онолын тулгуур нь МУИС-ийн Д.Галбаатар, шүүмжлэлийн тулгуур нь МУБИС-ийн С.Энхбаяр байсан юм. Утга зохиолын амьдралын нэгэн өдөр нь өдгөөгийн нэгэн аравны амьдралтай тэнцэхүйц тийм баян цаг үед төрж, шүүмжүүд бичнэ гэдэг бол хувь заяаны оноолт. Тэрхүү оноолтыг Багш нэр төртэйгээр биелүүлсэн. Ховдын Багшийн дээд (тухайн үеийн нэрээр)-эд ажиллаж байхдаа өөрийн өргөн мэдлэг, зоримог бичлэгээрээ алдаршиж, удалгүй ШУА-ын ХЗХ, улмаар УБИС (тухайн үеийн нэрээр)-ийн Утга зохиолын тэнхимд ирээд байсан, шүүмжлэгч С.Энхбаярын “Ирэх урсгал” (1995) хэмээх жижиг ном тухайн үеийн зохиолчдын байгууллагаас эрхлэн гаргаж байсан “Зөн” хэмээх цувралд орж хэвлэгдсэн бий. Мөн номд орсон “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч Б.Галсансүх”, “Обломов маягийн алхайрал гэж юу вэ? буюу Баабар маягийн мэдэмхийрэл гэж юу вэ?”, “Ц.Хуланд бичсэн захидал” гэсэн гурван уран сайхны шүүмжийн эхний ба сүүлийнх нь гагцхүү яруу найргийн тухайтад байсан билээ.Профессор С.Энхбаяр нэгэн уран бүтээлчид холбогдуулж гарчиг тавьсан хэрнээ онолын том суурь хийгээд утга зохиолын амьдралын өргөн дэлгэц, цаашлаад нийгмийн амьдрал болон мэдлэгийн бүхий л хүрээний асуудлын талаар өндөр мэдлэгээрээ «дээвэрлэж», зоримог тайлбарлан, таниулдаг өөрийн онцлогтой шүүмжлэгч байсан нь шүүмжийн бүтээлүүдээс нь тод харагддаг. Жишээ нь, “Ц.Хуланд бичсэн захидал” шүүмжид л гэхэд Ц.Хулан найрагчийн уран бүтээлийг дагнан авч үзэхээс илүүтэйгээр соёл, иргэншил, оюун ухаан, сэтгэл, уран зохиол, яруу найраг.., (тэр ч байтугай өнөөдөр л нэвтэрч байгаа хиймэл оюун ухааны асуудлыг 30 жилийн өмнө робот гэдэг нэрээр хөндөж байсан Г.Б) зэрэг ойлголтуудын тухай эргэцүүлж, их хот, дэлхийн ирээдүй, нүүдэлчдийн хэв маяг, сэтгэлгээний онцлогийн тухай философидоно. Ц.Хулангийн шүлгүүдээс хэдхэн мөрийг л эш татан өөрийн өвөрмөц үнэлэмж бүхий үзэл санаанд хачин гэмээр зохируулан наах ба үүгээрээ уран сайхны шүүмж бол нэг хүний шагналын тодорхойлолтонд хавсаргах «жалгын магтаал» биш болохыг томруунаар харуулж яруу найргийг үзэх үзлээ тунхагладаг. Жишээлбэл мөнхүү шүүмжид «...”Мухар сүсэгтэнгүүд” гэж нэрлэгдсэн Оросын аугаа их хүмүүс гүн сэтгэгчид Вл.Соловьев, К.Леонтьев, Н.Бердяев, Ф.Достоевский, И.Тургенев, Л.Толстой, Ю.Павлов нарын хэн нь ч Өрнөд, өрнөдийн соёлыг тэр ч бүү хэл зөвхөн капиталын ертөнцийг ч юм уу, эсвэл францын хөрөнгөтний хувьсгал, Английн аж үйлдвэржүүлэлтийг дайсагнан үзэж байсангүй. Харин иргэншил гэдэг үгээр бидний тэмдэглэдэг тэр ойлголтыг нийтэд нь эсэргүүцэн болгоомжилж байсан, тэд хүний зүрх сэтгэлийн ертөнц болох аугаа их ёс суртахуун, аугаа их бишрэл, аугаа их хайр, аугаа их “нам гүм”-ийг устгахыг эсэргүүцэн шаналж байжээ. Тэд сүмийн хонхны уянгалах дуу, үдшийн мөргөлийн эрхэмсэг ёс, манант өглөө толгодын цаанаас нар мандах гэгээн агшин, арван зургаан нас мэт цагаахан хус үл мэдэг ичингүйрэн ганхах тансаг амгалан ертөнц, өнгөрсөн түүхээ хүндлэх ариун заншил, “бурхан, эзэн хаан, эх орны төлөө” хэмээх аугаа үзэл санаа... энэ бүхэнгүйгээр хүн гэдэг ойлголт ухагдахууныг төсөөлж чадахгүй байжээ» (Энхбаяр. 1995, х.28) гэх мэтээр бичсэн байдаг ба энэ мэтийн бүхэллэг том үзэл
195МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38санаагаа Ц.Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л нэг амьдрахсан”гэсэн хоёрхон мөрд уяж аугаа их оюун санаа шингээж, энгийн үгээр бүтээсэн, сэтгэллэг яруу найргийг бишрэн тоодог болохоо тунхагласан байдаг.Энэ нь цаад мөн чанартаа зөвхөн Ц.Хулангийн шүлгэнд зориулж хэлсэн үг биш бөгөөд үндэстнийхээ яруу найргийн тийм гэгээн мөрүүдэд хайртайгаа л тунхаглаж буй нь тэр ээ!“Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч Б.Галсансүх” шүүмждээ Б.Галсансүхийн яруу найргаар жишээлэх боловч угтаа өөрийн модернист яруу найргийг үзэх үзлээ «...Дадаизм, имажинизм, сюрреализм, экспрессионизм, импрессионизм, акмеизм зэрэг модернизмын олон урсгал чиглэлүүд, сонгодог яруу найргийг байлдан дагуулах тэмцэлд ялалт байгуулж ар араасаа бүхэл бүтэн цаг үеийг дагуулсан тийм үе бий. Өнөөдөр тэд хуучирсан, хуучраагүй тухай ярих нь, ерөөс урлагийн үзэгдлийг ингэж үзэх нь нэг талаар буруу юм. Урлагийн түүх өөрийн ямар цагийн хүрээнд (изохрон, синхрон) түүхээ хүүрнэж байна вэ? гэсэн бодомж байж болохоос бус, хуучрах хуучрахгүй тухай яриа бол урлагийн салбарт бүдүүлэг үзэл санаа мөн!» (Энхбаяр. Ирэх урсгал. 1995, х.6) гэх зэргээр илтгэсэн байдаг. Тэрбээр өөрийн салбарт төрөх шинэ хүлээлт, шинэ найдварт машид талархалтайгаар үнэн сэтгэлээсээ хандах ба өөрийн үзэл санаандаа, өөрийн зарчимдаа аль ч тохиолдолд чин үнэнч байж чаддаг байсан учир түүнийг жинхэнэ утгаар нь «Уран зохиолын шүүмжлэгч» хэмээн нэрлэж болох билээ. ***С.Э: Сууриа! Яруу найргийг авч явдаг гэх үү, яг бидний дунд амьд байлгадаг хүмүүс нь жинхэнэ авьяастнууд биш, сонгодгууд биш харин яруу найрагт дуртай, халуун сэтгэлтнүүд байдаг, одоо энэ Шар Мийгаа ах шиг, талийгаач Бороохойн Батхүү, телевизийн Гүрбазар, Дан.Нямаа.., гээд өөр олон хүн бий. Эд нар мэдээж шүлэгтэй, гэхдээ сонгодог бол биш. Гэхдээ ийм л хүмүүс яруу найргийг амьд байхад хүмүүсийн анхааралд байхад гол үүрэгтэй халуун сэтгэлтнүүд! Үнэхээр хүндэлмээр..! ***Профессор С.Энхбаярын “Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс” хэмээх алдартай шүүмжийн бүтээл бий. Мөнхүү бүтээлдээ «Бидэнд өнөөдөр үнэт зүйлс бий юу? Байлгүй яах вэ? Өнөөдөр манай оюун санааны амьдралд, манай утга соёлын ертөнцөд философийн Ц.Гомбосүрэн багш шиг, Б.Батчулуун багш шиг, Г.Аким багш шиг, орчуулагч Ц.Гомбосүрэн гуай шиг, философич Ч.Ган-Өлзий гуай шиг, энэ цагийн аугаа их хүчирхэг интеллегент Б.Баабар шиг, Ч.Эрдэнэ гуай шиг, яруу найрагч Г.Аюурзана шиг хүмүүс байгаа нь юутай их аз, ямар их хувь заяа вэ?» (Отгонбаяр., Энхбаяр. 2020, х.124) хэмээн бичиж өөрийн хүндэлдэг хүрээний болоод зүйрлэн жишихүйц хүмүүс хийгээд тэдний бүтээлүүдийг дурдсан байдаг бол романч Ж.Пүрэвийн “Сэтгэлийн дуулал” романы талаарх “Мандаж байсан жаргаж байгаа наран” шүүмждээ утга зохиол дахь өнгөрсөн үеийнхэн цаг нь ирэхээр дараа үедээ зай тавьж өгдөг
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38196байх ёстойн тухайтад «Тиймээ, тэгэхээр зай хэрэгтэй байна. Энэ зайг тавьж өгөх нь зөвхөн Та биш, Таны үеийн олон хүмүүст хамаатай нинжин сэтгэл, мөс чанарын тухай асуудал юм шүү! гэдгийг эцэст нь би онцлон тэмдэглэхийг хүсэж байна.» (Энхбаяр. 2004, х.53) гэж анхааруулсан байдаг. Эдгээр баримтуудаас шүүмжлэгч С.Энхбаярын ахмад болон залуу үеийнхэнд гагцхүү утга зохиолын бүтээлийнх нь үнэ цэнийг нь харгалзан үнэлэмж тогтоодог “шударга зарчим” харагдаж байгаа бөгөөд өөрөө ч энэ зарчимдаа үнэнч үлдсэн. Утга зохиол судлаач С.Энхбаярын бичсэн хамгийн сүүлчийн бүтээл (2024 оны 11-р сарын 19-нд бичиж дуусгасан, үүнээс хойш цоо шинээр юм бичээгүй. Г.Б.) болох «Ч.Алтанзагас багшийн түүвэрлэн эмхэтгэж орчуулсан “Сергей Есениний хайр сэтгэл, үхэл” зохиолынх нь орчуулгад хамаатуулсан тэмдэглэлүүд» (Энэхүү өгүүллийг “Өдрийн сонин”-ы сайтад тавьсан яруу найрагч Норовын Гантулга, “Утга зохиол урлаг” сонинд 2 дугаар дамжуулан бүтнээр нь нийтэлсэн зохиолч Долгорын Батжаргал нарт талархаж байна. Г.Б) хэмээх томоохон шүүмжийн өгүүлэлдээ «С.Дулам багш, С.Лочин багш нарын оюутан цагийнх нь номын багш нь гээд нэг бодоод үздээ! Та нар? Ямархуу өндөр оргил харагдаж байна? Даанч Ч.Алтанзагас багш маань өөрөө аргагүй л silent generation үеийн хүн юм болохоороо даруу ч гэж жигтэйхэн, чимээгүй ч гэж жигтэйхэн тэгээд ч энэ үе чинь чимээгүй үеийнхэн гэж хүндэтгэл дүүрэн нэрлэгддэг ч биз ээ... түүнээс биш тэрхүү дээр нэгэнтээ товч дурдагдсанаар бүхэл бүтэн улс үндэстний соёлын нэг дархлаа, тусгаар тогтнолын нэг бэлгэ тэмдэг, нийт үндэстний түүхэн дэх нэг бахархал болсон Монголын Нэвтэрхий Толь хэмээх академик зэрэглэлийн нүсэр том суурь бүтээл бүтээх хүнд хүчир ажил үйлсэд эхнээс нь дуустал дагнан ажилласан бараг цорын ганц хүн, эх баригч, ариутган шүүгч, асрамжлан анхаарагч, хатуу хөтүү хар ажлынх нь ганц зүтгүүр явсан энэ ахмад эрдэмтэн уг нь бол яах аргагүй Монгол Төрийн хэмжээнд үнэлэгдэх ёстой цаг хугацааны эргэлт дунд өөрийн гэсэн тод ул мөрөө үлдээсэн, эдүгээ ч үлдээж яваа номын өндөр суудалтан биш гэж үү?» хэмээн тодотгон бичсэн бөгөөд Багш эрдэмтэй хүнийг нас зүс, үндэс угсаа, нөхөр дайсан, таньдаг эс таньдаг, нутаг нуга үл хамааран машид хүндэлдэг, худал дүр эсгэгч нарыг бол шууд өрөөнөөсөө хөөж гаргадаг өөрийн үнэлэмжтэй профессор байсан юм. Шүүмжлэгч С.Энхбаяр 1994 онд бичсэн “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг” шүүмжийн өгүүлэлдээ утга зохиол, яруу найрагт шинээр хандах тухайд болон тэр үеийн ахмадуудын мунхаглалын талаар «”Улаанбаатар” сонины дэргэд байгуулагдсан “Санчир” клубын уран бүтээлчдийн үйл ажиллагааг санаа нь зовсон хүмүүжилтэй ахмадуудын шаардлага шахалтаар зогсоосон саяхны нэг явдал ч үүний нотолгоо мөн. Үр дүн нь Монголын орчин үеийн уран зохиолын үүсэн төлөвшиж хэлбэржиж явсан онц сонирхолтой нэг чиглэлийг уншигчдаас холдуулж “Улаанбаатар” сонин захиалагчдаа алдсан явдал. Гэтэл бид хэдий болтол ямар нэг морины тухай, ямар нэг царайлаг эмэгтэйн тухай, ямар нэг гоёлын-уйтгар гунигийн тухай нэгэн хэвийн ёстой л уйдаж үхмээр шүлэг зохиолуудыг уншиж суух юм бэ?» (Энхбаяр. 2004, х.61) гэж бичсэн байдаг бөгөөд өнөөдөр ч энэ үг шинэ
197МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хэвээрээ байгаа...Байгаа гэхийн учир нь өнөөдрийн манай яруу найргийн хүрээнд шүлэг тэрлэмэр болж байгаа «нөхөд»-үүдийг:-Эрдэнэ-Очирын дүү нар-Галсансүхийн дүү нар гэсэн үндсэн хоёр заазад төвөггүйхэн хувааж болно. Харин «эрхэм дүү нар» маань “Эрдэнэ-Очир, Галсансүх” хоёрыгоо «дэвсэлж» гарахыг ер эрмэлзэхгүй, модон хударгандаа хий эргэсээр байгаа нь нэн эмгэнэлтэй. Үүнийг шүүмжлэгч С.Энхбаяр 31 жилийн өмнө хэлж байв.***Г.Б: Багш аа! Зуны төрийн шагнал хүртээдэг шийдвэр.., ямар санагдав?С.Э: За яахав дээ, нэг нь ч гэсэн авч л байг, гэхдээ түүнийх шиг шүлгүүдийг бол хэн ч, жишээ нь чи, бид хоёр бол өдөрт л хорь, гучийг бичнэ!***Шүүмжлэгч С.Энхбаярын 1990-ээд оноос эхлэн бичсэн уран сайхны шүүмжүүд нь тухайн үедээ нэрд гараад зогсохгүй өмнөх үеийнхээ уран сайхны шүүмж бичлэгт цэг тавьж, дараа үеийнхээ уран сайхны шүүмж бичлэгт шинэ жишиг тогтоосон юм. Шинэчлэгч С.Энхбаярын өргөн мэдлэгээр «зодож», нарийн мэдрэмжээр «шүншиглэж», задгай найруулгаар «бөмбөгдөн аттаклаж» бичдэг хэв маяг нь яруу найргийн шүүмжүүдэд нь илүү тод илэрсэн байдаг. Тэрбээр, оросын яруу найрагт шимтэн, орчуулга хийдэг ч өөрийн үндэстний яруу найрагт хайртай байсан. 1990-ээд оноос хойших буюу нэгэн цаг үед хамтдаа амьдарсан яруу найрагчдаас Бөхөө, Даашка хоёрыгоо ярина, Дашзэвэгийн Мөнхтөрийг хайрлана, Балсангийн Лхагвасүрэнгийн залуу явсныг дурсана, Батжаргалын Одгэрэлийг эрхэмд тооцно, Баатарын Галсансүхийн 90-ээд оны шүлгүүдийг хүндэлнэ, Лувсандоржийн Өлзийтөгсийг «манай үеийн нандин охин» гэж бичнэ, Баярхүүгийн Ичинхорлоог «нэг онцгой юмтай», найрагчийн сэтгэлтэй гэнэ, Цэвэгжавын Батбаатарын:«Уймарч согтсон энэ өдрүүдийг нулимсгүй үлдээеУучилж биднийг ойлгох хүн олдоно ооЦөхөрч согтсон энэ өдрүүдийг хавар гэж нэрлэеЦөмөөрөө гэнэн байсныг хайрлах хүн олдоно оо» гэсэн мөрүүдийг уншина, Жамьянсүрэнгийн Батбаатарын “Тэр залуу” шүлгээс оюутнуудад:«Гутал тосолдог гудамжинд Их сургууль нь байдагГунигийн дуу шиг алсадИжий нь суудаг» хэмээн уншиж өгснөө “Энэ дөрвөн мөрийг шүлэг болгож байгаа үг нь аль вэ?” гэж асуугаад “Гунигийн дуу шиг алсад” гэсэн мөрийг олсон хүүхдийг “Чи муу, бас ч гэж овоо ш дээ” хэмээн учиргүй олзуурхан баярлана, Гүрринчингийн Сүхбатын “...Paul Mauriat”-ыг нандигнана, Лхагвасүрэнгийн Моломжамцад итгэнэ.., халамцуухан үедээ Очирбатын Дашбалбарын “Гэгээн
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38198наранд ойрхон өслөө”-г Сүхээгийн Амартүвшингээр дуулуулна, “Сүүн далай ээж”-ийг сонсоод уйлна.., миний бичсэн “Хойт шугуйн Ж.Батцэцэг” бэсрэг шүүмжийн төгсгөлийн хэсгийг шүлгүүдээс нь ч илүү хэмээн тодотгоно.., ийм л байв. Бидний багш С.Энхбаяр номоор арвин, шавиар өнөр, сэтгэлээр баян амьдарсан... ***МУБИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн “Утга зохиолын тэнхим”-ийн эрхлэгч, Монгол Улсын Гавьяат багш, утга зохиолын онолч, шүүмжлэгч, профессор Сорогдогийн Энхбаярын яруу найргийг үзэх үзлийг томьёолбол: • Яруу найраг бол эх хэлний дархлаа, үндэстний гоо зүйн сэтгэлгээний дээд хэлбэр гэж үздэг,• Аугаа их оюун санаа шингээж, гэрэлт сэтгэлийг илэрхийлсэн уянгын шүлгүүдийг хайрладаг, • Уламжлалт сэтгэлгээг эвдсэн шинэлэг (модерн, постмодерн) хандлагыг эрхэмлэн үздэг, • Яруу найрагчийн авьяасыг машид чухалчлан шударгаар үнэлдэг, • Ердийн магтаал, гуниглал бүхий толгой холбосон улиглалыг үл тоодог, • Яруу найрагчийн боловсролд өндөр шаардлага тавьдаг зэрэг өөрийн шалгуур зарчим, өвөрмөц үзэлтэй түүндээ чин үнэнч шүүмжлэгч байсан билээ.Аливаа үндэстэн өөрийн зөв замаар замнаваас дэлхийтэйгээ чацуу наслах боломжтой агаад үндэстний утга зохиол нь ард түмэнтэйгээ чацуу насалж чадна. Тийм гэгээн зөн ёсоор бүрдэж аугаа их түүхтэй монголын их утга зохиол эх болсон дэлхийтэйгээ чацуу насалж гэмээнэ, тэрхүү утга зохиолд чин хайртай, яруу найргийн билэг авьяаст охид, хөвгүүд өдөр алгасалгүй төрсөөр байхын цаг дор, монголын буурал газар шороон дээр сонсголонт монгол шүлгүүд дуурссаар байхын цаг дор, монгол хэл-уран зохиолын ангид оюутнууд шуугилдан элссээр байхын цаг дор, тэрхүү тунгалаг оюунт залуус С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий онол, туурвил зүй” номын хуудсыг эргүүлсээр байхын цаг дор, түүний уран сайхны шүүмжүүдийг үзэг нэгт хүрээнийхэн нь дурссаар л байхын цаг дор, итгэл найдвар, үргэлжлэл хэмээн тооцож асан шавь нар нь, шавь нарынх нь шавь нар нь бүтээлүүдээ туурвисаар байхын цаг дор Эрхэм Багш Та минь монголын их утга зохиолын халуун зүрхэнд өнө мөнхөд лугшсаар л байх болно. СОНСОГТУН!Монголын их утга зохиолын ариун түүх!ЧИ БҮҮ МАРТ!СОРОГДОГИЙН ЭНХБАЯР!2025.03.31
199МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38НХУС-ИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ, МОНГОЛ ХЭЛНИЙ ТЭНХИМ, УТГА ЗОХИОЛЫН ТЭНХИМЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ “МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН” СЭТГҮҮЛТанилцуулгаМУБИС-ийн Монгол судлалын сургууль нь 1999 оноос “Монгол хэл шинжлэл”, “Утга зохиол судлал” гэсэн хоёр сэтгүүлийг нийт 5 дугаар гаргажээ. 2006 оноос эхлэн “Монгол судлалын чуулган” нэртэй нэгдмэл сэтгүүл гаргах болжээ. Анхны нэгдсэн сэтгүүл нь 1/36 гэсэн дугаартай байсан бөгөөд одоогийн байдлаар 31/66 дахь дугаар гараад байна. Жилд 2 удаа буюу 1 семестрт 1 удаа гардаг боллоо. Дотроо “Хэл шинжлэл”, “Уран зохиол судлал”, “Түүх, соёл”, “орчуулга”, “сэтгүүлзүй”, мэдээ, шинэ номын гэх мэт булангуудтай. 1/36-5/40-р сэтгүүлийг профессор Р.Чүлтэмсүрэн эрхэлж гаргасан. Түүнээс хойших дугааруудыг профессор С.Хөвсгөл эрхэлж байна.Нийтлэлийн бодлого: 1. Монгол судлалын зангилаа асуудлуудаар эрдэмтдийн шинэ судалгааг хэвлэн, олны хүртээл болгох2. Монгол судлалд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийн ойд зориулж, үйлс бүтээлийг нь сурталчлах,3. Гадаадын эрдэмтдийн Монгол судлалын чиглэлээр бичсэн бүтээлийг хэвлэх, орчуулахад голлон анхаарах.Манай сэтгүүлийн нийтлэлийн гол сэдэв, чиглэлүүд: - Монгол хэл шинжлэл, бичиг үсгийн судалгаа- Монгол хэл, түүх, соёлын сурвалж бичиг, тэдгээрийн судалгаа- Төрөл хэл, нутгийн аялгуу судлалын асуудлууд.- Монгол судлалын чиглэлээр хийсэн Эрдэм шинжилгээний хурлын илтгэл, мэдээлэл- Монголын эртний уран зохиолын болон эх бичгийн асуудлууд - Шинэ үеийн Монголын уран зохиол судлалын асуудлууд- Монгол ардын аман зохиол судлалын асуудлууд- Харьцуулсан уран зохиол судлалын төвшинд хийсэн судалгаа- Монголын түүх, зан үйл, соёл сэтгэлгээний асуудлуудСэтгүүлийн эрхлэгч /профессор С.Хөвсгөл/Хариуцлагатай нарийн бичгийн дарга /Т.Мөнхнаран/
МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38200СЭТГҮҮЛИЙН ШААРДЛАГАНХУС-ийн Монгол судлалын төв, Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргадаг “МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН” Эрдэм шинжилгээний сэтгүүлд- Монгол хэлбичгийн судлал- Найруулга зүй- Монголын эртний болон Шинэ үеийн уран зохиол судлалын асуудлууд- Монгол ардын аман зохиол судлалын асуудлууд- Монголын түүх, соёлын асуудлууд- Утга зохиолын онол, түүх, шүүмж судлал, орчуулгазэрэг сэдвүүдээр өгүүлэл хүлээн авна.Тавигдах шаардлагууд: Өмнө нь хэвлэгдээгүй, бусдаас хуулбарлаагүй анхдагч бүтээлийг хэвлэх бөгөөд, хэвлэгдсэн бүтээлийн зохиогчийн эрх нь хамаарах хууль тогтоомжийн дагуу хамгаалагдана. Шаардлага хангаагүй өгүүллийг редакцын зөвлөл буцаах, тодорхой засвар хийх эрхтэй.Судалгааны өгүүллийн бүтэцСэдэв буюу гарчиг: Өгүүллийн гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой томьёологдсон 11-с дээшгүй үгэнд багтсан, Times New Roman, 11 pt, Bold, мөр голлон бичигдсэн байна. Өгүүллийн нэр, товчлолыг англи хэлээр хийсэн байх.Зохиогчийн хаяг: Ажил, албан тушаал, цол зэрэг, зохиогчийн овог нэрийг Times New Roman фонтоор бичнэ.Түлхүүр үг: Өгүүллийн утгыг илэрхийлж чадахуйц 6-8 нэр үг ба холбоо үгийг Times New Roman фонтоор бичнэ.Товчлол: Англи товчлолыг 10 орчим мөрөнд багтаан ном зүйн өмнө бичнэ.Эшлэл хийх: Бичвэр дотор эх сурвалжийн зохиогч болон хэвлэсэн он, хуудасны дугаарыг зааж өгнө. Жишээ: (Галбаатар, 2012, х.210)Ном зүй:- Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.- Мөр хоорондын зай 1.0- Ном зүйг АРА загвар ашиглан бичнэ. Жишээ нь: Дулам, С., Хасбаатар, Ц. (1980). Уран зохиолын онолын үүд. Улаанбаатар: УХГТехник шаардлага:- Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 297х210мм (А4) хэмжээтэй 5-10 нүүрэнд багтсан байна.- Өгүүллийг Microsoft office Word программыг ашиглан Times New Roman фонт, 11 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.- Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Мөр хоорондын зай 1.15 см.- Хүснэгт, зураг, график нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт, диаграммыг зураг болгож өгнө. Фото зураг өнгөтөөр гарахгүй.- Хүснэгт болон график доторх текстийн үсгийн өндөр Times New Roman фонт дээр 10 pt байна.- Галиг үсэг болон бусад фонт хэрэглэсэн бол үсгийн фонтыг өгөх.Хугацаа:Сэтгүүлийн материалыг хавар 3 сарын 15, намар 10 сарын 15-ны дотор хүлээн авна.Хаяг: Монгол улс. Бага тойруу 14. Улаанбаатар 210648.МУБИС А байр - [email protected]Редакцын зөвлөл