The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №38

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:29:58

Монгол судлалын чуулган №38

Монгол судлалын чуулган №38

51МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Тус бүртгэл судалгаанд суурилаад, цаашид “Монгол хэл IV” сурах бичгийн үгийн сангийн тоо хэмжээний өсөлтийг сургалтын хөтөлбөрийн дагуу олгож буй монгол хэлний хичээлийн агуулгын шатлал, сурах бичгийн боловсруулалтын өөрчлөлт (бичвэр, зураг дүрсний хэмжээ) болон суралцагчийн унших, бичих, сонсох, хэл зүй-үгийн сангийн хэрэглээний чадварууд нэмэгдсэнтэй холбоотой эсэхийг олон шинжлэх ухааны уулзварт судлах шаардлагатай байна. Учир нь БСШУСЯ-ны сайдын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/491 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын бага ангийн сургалтын төлөвлөгөөнд зааснаар Монгол хэлний хичээл II, III, IV дүгээр ангиудад 224 цаг судлахаар тогтоосон боловч сурах бичгүүдийн үгийн сангийн тоо хэмжээ харилцан адилгүй буюу “Монгол хэл IV” сурах бичигт буурсан үзүүлэлттэй байна.Энэхүү ажил нь хэдийгээр цаг зав шаардсан техник ажиллагаа ихтэй боловч суралцагчдад судалгаа тооцоонд үндэслэсэн мэдлэг олгох, суралцахуйн үр дүнг тодорхойлох, сургалтын агуулгыг зөв тодорхойлох, сургалтын уялдаа холбоог сайжруулах зэрэгт зайлшгүй хэрэгтэй байдаг учир бид цахим сангууддаа түшиглэж, эх хэл боловсруулалтын чиглэлээр зохион, хөгжүүлсэн программуудын тусламжтайгаар судалгааны олон төрлийн үр дүнг боловсруулахаар зорьж ажиллаж байна. Quantitative analysis on textbook lexicon and grammatical transcription(As an example on the textbook of Mongolian IV)Batbyamba TuvdendorjResearcher, Doctor (Ph.D), Mongolian Academy of Sciences, Institute of Language and Literature, Sector of Computer linguistics.AbstractPermitting to the perspectives of modern education and technological development throughout Mongolia, interactive courses such as \"e-textbooks\", \"tele-learning\", \"etours\" are translated into Mongolian, Kazakh, Tuva and sign languages using electronic guides and smart devices. Although it still provides the opportunity to study at any time and from anywhere, recording the total number of words, word length and syllables used in the course, and then calculating the parts of speeches and grammatical transcription of words is important for determining the vocabulary of textbooks and the grammatical structure of words. Based on this need, we created an electronic database with the vocabulary of the Mongolian language I-III grades of the Mongolian high school. This time, we intend to present the results of our research, which recorded the total number of words, word length, number of letters, and number of syllables, and calculated the frequency of parts of speeches and grammatical transcription of words in the textbook \"Mongolian IV\". Keywords: Textbook, e-corpus, vocabulary, word frequency, syllables, grammatical transcription


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3852Ном зүйБатбямба, Т. Алтантуяа, С., Алтангэрэл, Ч. (2021). ЕБС-ийн I ангийн монгол хэлний сурах бичгийн үгийн сан, үгийн хувиллыг цахим хэл шинжлэлийн үүднээс бүртгэн судалсан нь. Хэрэглээний хэл шинжлэл сэтгүүл, Боть (VI)21, Дэвтэр 1-18, Уб.БСШСЯам. (2019). Бага боловсролын сургалтын хөтөлбөр, Уб.Оюундарь, Н. (2016). Өгүүлбэр зүйн задлуур программд зориулан монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг тэмдэглэх нь. Магистрын нэг сэдэвт бүтээл, МУИС. Өнөрбаян, Ц нар. (2022). Монгол хэл судлал. Үг зүй, Уб.https://www.laurenceanthony.net/software/antconc/. http://www.ldc.upenn.edu/© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


53МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38МОНГОЛ ХЭЛНИЙ “НААШ”, “ЦААШ” ХЭМЭЭХ ҮГИЙН УТГА ЗҮЙН БҮТЭЦИ Сын Нь*МУБИС. НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэхүү өгүүлэлд монгол хэлний “нааш”, “цааш” хэмээх үгийн орон зайн утга зүйн бүтцийг танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс авч үзсэн. Судалгааны эхний хэсэгт “нааш” хэмээх нь “ойрын чиглэлд хандах”, “цааш” гэдэг нь “холын чиглэлд хандах” үндсэн утгатай болохыг тодорхойлсон. Дараа нь, энэхүү үндсэн утгыг M. Johnson (1987)-ы дэвшүүлсэн “Сурвалж-Зам-Зорилго /Source-PathGoal/” бүдүүвчээр загварчлан харуулсан. Үүнд R. Langacker (2008)-ийн загвар, S.C. Levinson (2003)-ы “Лавлах хүрээ /Frame of Reference/”, L. Talmy (2000)-ийн байрлал илэрхийлэх тогтолцооны онолыг харгалзан үзсэн.“Нааш”, “цааш” хэмээх үгс ертөнцийн зүгээс бус, өгүүлэгчийн байр сууриас хамаарсан чиглэлийг илэрхийлдэг. “Нааш” гэдэг нь өгүүлэгчийн эсрэг талаас түүнд дөхөж буй үйлдэгчийн хөдөлгөөнийг, харин “цааш” гэдэг нь өгүүлэгчээс холдож явах хөдөлгөөнийг илэрхийлдэг. “Нааш” хэмээх үгийн хөдөлгөөний бүс нь өгүүлэгчийн байрлал хүртэл хязгаарлагддаг бол, “цааш”-ын хөдөлгөөний бүс хязгааргүй байж болдог. “Нааш”, “цааш” хэмээх нь объектын хөдөлгөөнөөс гадна, харааны чиглэлийн шилжилтийг илэрхийлж болно. Энэ тохиолдолд, “нааш” гэдэг нь өгүүлэгч, үйлдэгч хоёр өөд өөдөөсөө харахыг, “цааш” гэдэг нь шугаман дарааллаар нэг зүгт хандах байдлыг илэрхийлнэ. Түлхүүр үгТанин мэдэхүйн утга зүй, Орон зайн утга илтгэх үг, Нааш, Цааш, Утга зүйн бүтэц, Cурвалж-Зам-Зорилго бүдүүвч, Лавлах хүрээУдиртгалБид аливаа үзэгдлийг өөрийн байр сууриас тайлбарладаг бөгөөд энэ нь тухайн цаг мөчид зөвхөн нэг цэгт төвлөрдөг. Тийм учраас, нэг ижил үзэгдлийг харсан ч байрлалаас нь хамаарч, хэн нэгэн “Нэг морьтой хүн нааш явж байна”, нөгөө нь “Нэг морьтой хүн цааш явж байна” гэж эсрэг тэсрэг байдлаар хэлж болно (Зураг 1).* [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3854Зураг 1. Нэгэн үзэгдлийг өөр өөрөөр харж, тайлбарлаж байгаа нь Энэ нь аливаа үзэгдлийг өгүүлэгч өөрийн байр сууриас тайлбарладаг “битөвт” үзэлтэй холбоотой бөгөөд, уг үзэл нь хэлний утга зүйн бүтцэд нөлөөлдөг. Монгол хэлний “нааш”, “цааш” хэмээх үг ертөнцийн зүгээс бус, өгүүлэгчийн байр сууриас тодорхойлсон чиглэлийн утгыг илтгэдэг. Энэхүү судалгаанд “нааш”, “цааш” хэмээх үгийн утга зүйн бүтцийг гарган, түүний онцлогийг танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс тайлбарлахыг зорьсон. Үүний тулд эхлээд үгийн гарал, толь бичиг дэх тодорхойлолтыг авч үзсэнээр үндсэн утгыг нь тодруулна. Дараа нь, үндсэн утгын бүтцийг R. Langacker (2008)-ийн загвараар харуулж, онцлогийг нь S. C. Levinson (1996)-ы “Лавлах хүрээ /Frame of Reference/”, L. Talmy (2000)-ийн байрлал илэрхийлэх тогтолцооны онолоор тайлбарлана. Ингэснээр хэлний утга, хүний танин мэдэх үйл ажиллагааны холбоо хамаарлыг тогтооно.1. Үндсэн утга 1.1. Нааш“Нааш” гэдэг үгийг монгол бичгээр “ᠨᠠᠰᠢ /na-si/” эсвэл “ᠢᠨᠠᠭᠰᠢ /i-na-ɤ-si/” хэмээн бичдэг. М. Базаррагчаа (1995, х.489) “НА /na/” гэдэг үе бүтээврийг үгийн язгуур гээд, “наах /na-ɤa-qu/”, “нягт /ni-ɤ-ta/”, “нийлэх /ne-yi-le-kü/” зэрэг үгэнд ч ордог “ойр дөт” хэмээх утгатай гэж үзжээ. Мөн “на /na/”-гийн өмнө орсон “i” ч бас “янаг /i-na-ɤ/” гэх мэтээр “ойр дотно” хэмээх утга илтгэж, авиа сэлгэх ёсоор “э /e/” болоод “энэ /ene/”, “ийм /e-yi-mü/” зэрэг үгэнд орж “ойр” гэдэг утгыг илэрхийлдэг гэжээ. Д. Бадамдорж (2001, х.39) ч бас “наа, наана, наад, наагуур” гэх мэтийн үгэнд орсон “на-” язгуурыг “ойр”-ын ерөнхий утгатай гэж үзжээ. “-Ш /si/”, “-ГШ /-ɤ-si/” хоёрын тухайд, Ш. Лувсанвандан (1967/2019, х.160) үгсийн хоорондын харьцааг заадаг чиглэхийн тийн ялгалын нөхцөл гэж үзжээ. Урт юм уу хос эгшгээр төгссөн үндсэнд “-Ш”, богино эгшиг юм уу гийгүүлэгчээр төгссөн үндсэнд “-ГШ” тус тус тохиолдож, үйлдлийн хандаж, чиглэж буй орон, юмыг заадаг гэжээ. Харин Ц. Өнөрбаян (2004, х.42) энэ хоёрыг орон цагийн нэр бүтээх дагавар гэж үзсэн бөгөөд, Д.Бадамдорж (2001, х.71) ч мөн “-Ш /si/” -ийг чиглэх зүглэх утгатай дагавар гэж тайлбарласан байна. Иймээс үгийн гарлын


55МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хувьд “нааш” гэдэг үг “ойр зүг хандах, чиглэх” хэмээх утга илтгэж байна. “Монгол хэлний их тайлбар толь (2016)”, “Монгол хэлний товч тайлбар толь (1966/2023)”-д “нааш” хэмээх үгийн утгыг хэрхэн тайлбарласныг авч үзье. Энэ судалгааны хүрээнд орон зайн бус буюу шилжсэн утгыг хөндөхгүй тул үүнтэй холбоотой тайлбарыг оруулаагүй болно.Хүснэгт 1. “Нааш” хэмээх үгийн тухай толь бичгийн тодорхойлолтТоль бичиг Тодорхойлолт ЖишээМонгол хэлний их тайлбар толь (2016)Биед ойр зүг, өөрийн тал өөдНааш болгох, Нааш болох, Нааш нь татах, Нааш(аа) цааш(аа), Нааш цааш холхих, Нааш цааш явуулах, Нааш цаашгүй, Нааш харах, Наашаа эргэх, Ажил гэвэл цаашаа, ашиг гэвэл наашаа, Нааш харагсдын магнайд тос, цааш харагсдын борвинд сүхМонгол хэлний товч тайлбар толь (1966/2023)Цааш гэдгийн эсрэг утга, өөрийн буюу наад тал руу, өөрийн талдНаашаа суу, Наашаа ирэх, Нааш нь авчрах, Наашаа харах, Хөлөө нааш нь жий, Наашаа болох, Нааш нь татах, Нааш(аа) харах, Нааш харахгүй, Нааш цаашгүй, Нааштай цааштайТоль бичгүүдэд “нааш” хэмээх үгийн утгыг өөрт ойр зүг рүү чиглэх утгатай гэж тайлбарласан байна. Үгийн гаралтай холбож үзвэл, “нааш” хэмээх үгийн үндсэн утгыг “ойр тал руу хандаж чиглэх” гэж тодорхойлж болно.1.2. ЦаашМ. Базаррагчаа (1995, х.490) “цааш /ča-si, ča-ɤā-si, či-na-ɤ-si/”-ыг “нааш /nasi, i-na-ɤ-si/”, “ч /č/” язгуур хоёрын нийлбэр гэж үзсэн. Мөн тэрээр (1994, х.373) энэ “ЧИ-/či/” язгуурыг “тэ /te/” язгуурын авиа сэлгэсэн хувилбар гэжээ. “Тэ /Te/” язгуур “та /ta/”, “тэр /te-re/”, “тийш /te-yi-si/” гэх мэт үгэнд орж “хол” гэдэг утгыг заадаг. Иймд “цааш” гэдэг үгийн гарлаас “ойроос хол зүг чиглэх” гэсэн утгыг гаргаж болно. “Цааш” гэдэг үгийг толь бичигт хэрхэн тайлбарласныг авч үзье. Үүнд:а. Монгол хэлний их тайлбар толь (2016)б. Монгол хэлний товч тайлбар толь (1966/2023)Хүснэгт 2. “Цааш” хэмээх үгийн тухай толь бичгийн тодорхойлолтТоль бичиг Тодорхойлолт ЖишээМонгол хэлний их тайлбар толь (2016)Нааш гэдгийн эсрэг утга, чанагшЦааш бай, Цааш бол, Цааш болох, Цааш бүү хэл, Цааш(аа) хандах, Цааш(аа) харах, Цааш (нь) хийх, Цааш нь харуулах, Цааш нааш, Нааш цааш, Цаашаа ч үгүй, наашаа ч үгүйМонгол хэлний товч тайлбар толь (1966/2023)Нааш гэдгийн эсрэг утга, чанагшЦааш болох, Цааш бүү яв, Цааш нь битгий хэл, Цааш нааш бүү ярь, Цааш харах зуур, Цаашаа бай, Цааш(аа) хандах, Цааш(аа) харах, Цааш нь харуулах, Цааш (нь) хийх


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3856“Цааш” гэдэг үг нь “нааш”-ын эсрэг утгатай бөгөөд, үйлдэгч нь өгүүлэгчээс холдож буйг заадаг. Үгийн гаралтай нь холбож үзвэл, “цааш”-ын үндсэн утгыг “ойр талаас хол тал руу хандаж чиглэх” гэж үзэж болно. 2. Танин мэдэхүйн утга зүйн бүдүүвч, түүний загварТанин мэдэхүйн хэл шинжлэл нь хэлний утгыг бие даасан зүйл биш, харин хүний танин мэдэхүйн үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Бодит ертөнцтэй харьцсан туршлага зэргээс хамаарч нэгэн зүйлийн тухай өөр өөр ойлголт бий болдог. M. Johnson (1987), G. Lakoff (1987) нар хэлний утгыг хүний биеийн туршлагад тулгуурлан бий болсон танин мэдэхүйн тогтолцоо гэж үзсэн. Тэр дундаа хүний амьдралд давтагдаж, хэвшмэл болсон туршлагаас үүссэн танин мэдэхүйн дүрийг “дүр бүдүүвч /image schema/” гэж нэрлэжээ. Жишээлбэл, “Сурвалж-Зам-Зорилго /Source-Path-Goal/” гэдэг дүр бүдүүвч хүний хөдөлгөөнтэй холбоотой туршлагаас бий болжээ. M. Johnson (1987)-ы анх дэвшүүлсэн энэ бүдүүвчийг G. Lakoff (1987, х.75) зорьсон газар луу явах хүний хөдөлгөөний загвар гээд, эхний байрлалаас тодорхой зам туулж зорьсон газарт хүрдэг бүтэцтэй гэж тайлбарласан байдаг.“Нааш”, “цааш” хэмээх үгийн утга зүйн задлалд энэхүү дүр бүдүүвчийг ашиглаж үзье. Өмнөх хэсэгт үндсэн утгыг нь “ойр тал руу хандаж чиглэх”, “ойр талаас хол тал руу хандаж чиглэх” гэж тодруулсан. Хоёр үг хоёулаа чиглэлийн утга илтгэж байна. Чиглэл гэдэг ойлголтод сурвалж, зорилго болон энэ хоёрыг холбосон зам багтдаг. Иймд чиглэлийн утга илтгэдэг тогтолцоог “Сурвалж-ЗамЗорилго” хэмээх танин мэдэхүйн утга зүйн бүдүүвчээр тайлбарлах боломжтой. R. Langacker (2008, х.33) энэ дүр бүдүүвчийг “Орох /Enter/” гэдэг үгийн утга зүйг тайлбарлахдаа ашиглаж, тухайн хөдөлгөөнийг бүдүүвчээр харуулсан (Загвар 1). Түүний загвар “Юм /Object/”, “Сурвалж-Зам-Зорилго /Source-Path-Goal/”, “СавАгуулга /Container-Content/” хэмээх гурван дүр бүдүүвчийг нэгтгэсэн бүтэцтэй бөгөөд, үүнд “юм” нь “зам”-ын дагуу “сав”-анд нэвтэрч түүний агуулга болж байна.Загвар 1. R. Langacker (2008)-ийн гаргасан “Орох” гэдэг концептын утга зүйн загвар


57МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38R. Langacker (2008)-ийн загвар нь хөдөлгөөний ерөнхий бүтцийг илэрхийлэх боломжтой боловч, хэмжээ зэргийг нь харуулах боломжгүй. Жишээлбэл, Зураг 1-ийн нөхцөл байдал мэт нэгэн хөдөлгөөнийг өөр байдлаар өгүүлэх учрыг тайлбарлаж чадахгүй. Мөн хөдөлгөөнийх нь хэм хэмжээг тодорхой харуулаагүй байна.Нэг үзэгдлийг олон янзаар тайлбарлах боломжтой байдгийн учрыг тайлбарлахын тулд S.C.Levinson (1996)-ы орон зайн утга зүйн онолыг авч үзье. Тэрээр харах өнцгийн байрлалаас хамаарч, нэг ижил үзэгдлийг өөр өөрөөр тайлбарлах тогтолцоог “Лавлах хүрээ /Frame of Reference/” гэдэг ойлголтоор тайлбарласан. Аливаа үзэгдлийг тайлбарлахдаа хүн түүнийг бүх талаас харах боломжгүй учраас зайлшгүй аль нэг харах өнцгийг сонгож тайлбарладаг. Тийнхүү сонгосон өнцөг нь тухайн үзэгдлийг мэдээлэх “Лавлах цэг /Reference point/” болох бөгөөд, түүнд тулгуурлаж уг үзэгдлийг тайлбарлах тогтолцоог лавлах хүрээ гэдэг. S.C.Levinson (1996) лавлах хүрээг “Үнэмлэхүй /Absolute/”, “Дотоод /Intrinsic/”, “Харьцангуй /Relative/” хэмээн ангилсан байдаг. Үнэмлэхүй /Absolute/ лавлах хүрээнд лавлах цэг нь дөрвөн зүг найман зовхист тулгуурладаг тул тухайн чиглэлийн тодорхойлолт нь өгүүлэгчийн байр сууриас хамааралгүй байна. Дотоод /Intrinsic/ лавлах хүрээний лавлах цэг нь үйлдэгч өөрөө бөгөөд, чиглэлийн тогтолцоо нь үйлдэгчийн дотоод бүтцэд үндэслэсэн байдаг. Харьцангуй /Relative/ лавлах хүрээний лавлах цэг нь өгүүлэгчийн хараа юм уу тухайн үзэгдлийн тодорхой бүрэлдэхүүнд тулгуурлаж чиглэлийг нь тодорхойлдог. Тиймээс чиглэлийг нь ертөнцийн зүгээр биш, харин тухайн лавлах цэгийн байр сууриас хамааралтай харьцангуй аргаар тайлбарлана. “Нааш”, “цааш” хэмээх үгсийн утга зүйн бүтцийг тайлбарлахад энэхүү лавлах хүрээ хэмээх ойлголтыг ашиглаж, чиглэлийн онцлогийг гаргах боломжтой.L.Talmy (2000) хөдөлгөөний чиглэлийг тайлбарлахдаа байрлал илэрхийлэх тогтолцоо хэмээх онолыг дэвшүүлжээ. Тэрээр хөдөлгөөнгүй үзэгдлийг “тодорхой бүс эзэлж, тодорхой байршилд оршдог” гэж үзсэн бол, хөдөлгөөнтэй үзэгдлийг “тодорхой замын дагуу хөдөлж, тодорхой байрлал эзэлдэг” гэж үзсэн. “Нааш”, “цааш” гэдэг үг чиглэл заадаг учраас үйлдэгчийн зорьсон газрын тухай тодорхой мэдээлэл агуулдаггүй. Мөн харааны чиглэлийг заах гэх мэт хөдөлгөөнгүй үзэгдлийн чиглэлийг заах тохиолдол бас байдаг. Тийм учраас хөдөлгөөнгүй, хөдөлгөөнтэй үзэгдлийг нэгтгэн, үйлдэгчийн хөдөлгөөний хэм хэмжээг загвар дээр “хөдөлгөөний бүс” гэж харуулах болно.Орон зайн утга зүйн дээрх онолуудыг ашиглаж, “нааш”, “цааш” хэмээх үгсийн утга зүйн бүтцийг гаргаж үзье.(1) Нэг морьтой хүн явж байна. (Тодорхойгүй)(2) Нэг морьтой хүн ирж байна. (Харьцангуй лавлах хүрээ)(3) Нэг морьтой хүн зүүн зүг явж байна. (Үнэмлэхүй лавлах хүрээ)(4) Нэг морьтой хүн урагшаа явж байна. (Дотоод лавлах хүрээ)(5) Нэг морьтой хүн нааш/цааш явж байна. (Харьцангуй лавлах хүрээ)


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3858Загвар 2. “Нааш”, “цааш” зэрэг хөдөлгөөний чиглэлийн утга илтгэх загваруудДээрх таван жишээний хөдөлгөөний сурвалж нь үйлдэгч (“нэг морьтой хүн”)-ийн эхний байрлал байна. Эдгээр нь яг ямар дүрстэй замналтай хөдөлж байгаа тухай мэдээлэл агуулаагүй тул, замын дүрсийг гаргах боломжгүй байна. Тиймээс загвар дээр зам /path/-ыг нь цэгэн зураасаар илэрхийлсэн. Гэсэн ч замын чиглэл илтгэсэн тохиолдолд, тухайн чиглэлийн дагуу хөдлөх боломжтой хэм хэмжээ буюу хөдөлгөөний бүс /region/-ийг саарал өнгөөр тодруулсан болно. Жишээ (а) “явж байх” гэдэг хөдөлгөөний утгыг илтгэж байгаа бөгөөд, тэр хөдөлгөөний чиглэлийн тухай тодорхой өгүүлээгүй тул, зөвхөн зам болон хөдөлгөөний бүсийг тодорхойгүй байдлаар илэрхийлэх боломжтой байна. Жишээ (б)-д ч бас чиглэлийн утга илтгэх тодорхой үг байхгүй боловч, “ирэх” үйлийн утга зүйн онцлогоос болж чиглэлийг нь тодруулах боломжтой. Учир нь, “ирэх” гэдэг үг өөрөө өгүүлэгчид ойртох, дөхөж очих гэдэг утгыг агуулсан байна**. Тийм учраас энд лавлах цэг нь өгүүлэгч болоод, үйлдэгчийн хөдөлгөөн 1 S.C.Levinson (2003, х.68) “хөдөлгөөний үйл үг /deictic verbs of motion/” нь зорьсон газар,өгүүлэгчийн байрлал, чиглэл зэрэг хөдөлгөөнтэй холбоотой утгын элементүүдийг үгийн сангийн түвшинд илэрхийлэх боломжтой гэж үзжээ. Жишээлбэл, “He came late (Тэр оройтож ирсэн)”, “Come here (Нааш ир)” зэрэг өгүүлбэрт чиглэл заах тусгай үг байхгүй боловч, “come (ирэх)” гэдэг үйл үг нь үйлдэгч этгээд өгүүлэгч рүү ойртох хөдөлгөөнийг илтгэнэ.


59МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38өгүүлэгчийн байрлал руу зорьж буйг харуулсан. Жишээ (в)-д хөдөлгөөний чиглэлийг үнэмлэхүй лавлах хүрээнд тодорхойлсон байна. Лавлах цэг нь өгүүлэгч юм уу үйлдэгчээс хамаарахгүй, ертөнцийн зүг чигт суурилан “зүүн зүг” гэдэг тодорхой бөгөөд хөндлөнгийн чиглэлийг илэрхийлж байна. Энд үйлдэгчийн хөдөлгөөн хэзээ төгсөх нь тодорхойгүй тул бүсийн хэмжээ нь “зүүн зүг”-ийн дагуу хязгааргүй байна. Жишээ (г)-д лавлах цэг нь үйлдэгчийн дотоод бүтцэд тулгуурласан тул, дотоод лавлах хүрээнд хамаарна. “Урагшаа” гэдэг чиглэл нь үйлдэгчийн дотоод бүтцийн онцлог ёсоор нүүр, харааны чиг дагуу өмнөх зүгийг заах болно. Энд ч бас хөдөлгөөнийх нь төгсгөл тодорхойгүй тул бүс нь мөн нүүрний чиг дагуу хязгааргүй байна. Жишээ (д) нь үйлдэгчийн хөдөлгөөний чиглэлийг өгүүлэгчтэй нь харьцуулан, лавлах цэгийг өгүүлэгчийн байрлалаар тогтоосон тул харьцангуй лавлах хүрээнд хамаарна. “Нааш” нь өгүүлэгч рүү ойртох хөдөлгөөнийг, “цааш” нь өгүүлэгчээс холдох хөдөлгөөнийг илэрхийлнэ. “Нааш” гэдэг чиглэлтэй бол үйлдэгчийн хөдөлгөөний хэм хэмжээ эхний байрлалаас лавлах цэг (өгүүлэгч) хүртэл байж болох бөгөөд “цааш” гэсэн чиглэлтэй байвал лавлах цэгээс холдож хязгааргүй үргэлжлэх болно.Тэгвэл одоо “нааш”, “цааш” хоёрын утга зүйн үндсэн загварыг тодорхойлж, эдгээрийг илүү тодорхой харьцуулах үүднээс загварыг нь тусад нь авч үзье. Загвар 3. “Нааш”, “Цааш” хэмээх үгийн утга зүйн бүтцийн загвар“Нааш”, “цааш” хэмээх үгсийн утга зүйн тогтолцоо харьцангуй лавлах хүрээнд хамаарна. Лавлах цэг нь өгүүлэгчийн байрлалд төвлөрдөг. Үйлдэгч нь лавлах цэг буюу өгүүлэгч рүү ойртож байвал түүний чиглэлийг “нааш”, холдож байвал “цааш” гэж хэлнэ. Хөдөлгөөний бүсийн хувьд, “нааш”-ын бүс өгүүлэгчийн байрлаж буй газар хүрээд хязгаарлагддаг бол, “цааш”-ын бүс хязгааргүй, илүү өргөн байж болно. Лавлах цэг буюу өгүүлэгч, үйлдэгч хоёрын байршлын харьцааны хувьд, “нааш” хэмээх үгийн тохиолдолд үйлдэгч нь өгүүлэгчийн эсрэг талаас түүн рүү дөхөж ойртохыг, “цааш” хэмээх үгийн тохиолдолд үйлдэгч нь өгүүлэгчтэй ойр байснаа түүнээс холдож, түүнийг


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3860орхиж байгаа мэт шилжилт, хөдөлгөөнийг илтгэдэг.Одоо “нааш”, “цааш” хэмээх үгийн утга зүйн дүр бүдүүвчийн загварыг хэлний жишээ баримтаар тайлбарлаж, утга зүйн бусад онцлогийг авч үзье. Үүнд, Б.Ринчен (цаашид, “Б.Р.”)-гийн “Заан залуудай (1964)”, Ч. Лодойдамба (цаашид, “Ч.Л.”)-ын “Тунгалаг тамир (1971)” зохиолоос жишээ баримтыг түүвэрлэн авав.3. Утга зүйн дүр бүдүүвчийн загварыг жишээ баримтаар тайлбарлах нь3.1. Үйлдэгчийн хөдөлгөөний чиглэл(6) Аав чинь … тэндээс энэ Шарнууд омгийн хүнтэй нийлэн, наашаа буцаж яваад…(Б.Р.)Загвар 4. “Аав чинь … тэндээс энэ Шарнууд омгийн хүнтэй нийлэн, наашаа буцаж яваад…(Б.Р.) ” хэмээх өгүүлбэрийн утга зүйн бүтцийн загварЭнэ жишээнд үйлдэгч (“Ав, Шарнууд омгийн хүн”) нь өгүүлэгчийн байрлал хүртэлх зайг багасгаж “айсаж явах” үйлдлийг гүйцэтгэж байна. Энд “нааш”-ын дараа орсон “-аа” хэмээх эзэнд хамаатуулах нөхцөл нь тухайн үйлийг өгүүлэгчийн ойрын хүрээний орон зайд ойртож дөхөх хүртэл үргэлжлэхийг тодруулж байна.(7) Төмөр цааш явж хуурай гишүү цуглуулав.(Ч.Л.)Загвар 5. “Төмөр цааш явж хуурай гишүү цуглуулав.(Ч.Л.)” хэмээх өгүүлбэрийн утга зүйн бүтцийн загвар


61МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Үүнд, үйлдэгч (“Төмөр”) нь лавлах цэгээс холдон, “явж хуурай гишүү цуглуулах” үйлдлийг гүйцэтгэж байгаа бөгөөд үйлдлийн төгсгөл буюу замнал нь тодорхойгүй байна.3.2. Үйлдэгчийн харааны чиглэл“Нааш”, “цааш” хэмээх үгс үйлдэгчийн хөдөлгөөний чиглэлийг илэрхийлэхээс гадна, харааны хандах чиглэлийг мөн илтгэх боломжтой. Танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс харааны чиглэлийн өөрчлөлтийг орон зайд чиглэсэн анхаарлын төвийн шилжилт гэж үзэж болно***. Юмсын хөдөлгөөн нь тодорхой зам буюу завсрыг дамжин тасралтгүй өрнөж байдаг бол, харааны хөдөлгөөн нь нүдний огцом шилжилтийн онцлогоос шалтгаалан зам туулахгүй, нэг цэгээс нөгөө цэг рүү тасархай байдлаар шилждэг. Мөн үйлдэгч, өгүүлэгч хоёрын нүүрний чиглэлийн хувьд, “нааш” гэвэл үйлдэгч, өгүүлэгч хоёрын нүүр бие бие рүүгээ, “цааш” гэвэл шугаман дарааллын хувьд нэг зүгт хандсан байна.(8) Дулмаа аа, нааш хараач дээ.(Ч.Л.)Загвар 6. “Дулмаа аа, нааш хараач дээ.(Ч.Л.)” хэмээх өгүүлбэрийн утга зүйн бүтцийн загварЭнд үйлдэгч (“Дулмаа”)-ийн үйлдэх шаардлагатай хөдөлгөөнийг авч үзье. Үйлдэгч эхний байрлалд байж, зөвхөн анхаарлын төв буюу хараагаа өгүүлэгчийн байрлаж буй чиглэлд хандуулах ёстой. Энэхүү хөдөлгөөн нь тодорхой зам туулахгүй, замналгүй учраас “нааш” нь зөвхөн харааны чиглэлийг илэрхийлж байна. Үйлдэгчийн хараа өгүүлэгчийн байрлаж буй орон зайн ойр цэг рүү шилжих бөгөөд, үйлдэгч, өгүүлэгч хоёр өөд өөдөөсөө харсан байна.(9) Долгор цааш харан толгойгоо сэгсрэхэд... (Ч.Л.)*** 임태성 (2018, х.13) нь хүний хараа шилжих үед бодит хөдөлгөөн хийж байгаа мэт хүлээн авдаг гэж үзжээ. Энэ нь “анхаарал /attention/” хэмээх танин мэдэхүйн механизмтай холбоотой бөгөөд, харааны шилжилт, анхаарал өөрчлөгдөх үед хөдөлгөөнгүй зүйлийг ч хөдөлгөөнтэй мэт ойлгоход хүргэдэг.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3862Загвар 7. “Долгор цааш харан толгойгоо сэгсрэхэд...(Ч.Л.)” хэмээх өгүүлбэрийн утга зүйн бүтцийн загварЭнд үйлдэгч (“Долгор”) хараагаа өгүүлэгчтэй адил, нэг зүгт чиглүүлж байна. “Нааш” нь өгүүлэгчийн байрлаж буй орон зай хүртэлх хязгаартай хөдөлгөөний бүсийг заадаг бол, “цааш” нь өгүүлэгчээс эсрэг чиглэсэн, хязгааргүй үргэлжлэх орон зайг заана. Мөн өгүүлэгч, үйлдэгч хоёр ард шугаман дараалалд байрлаж, нэг зүг рүү харсан байна.ДүгнэлтҮндсэн утгын хувьд “нааш” хэмээх үг нь орон зайн ойрын бүстэй холбогдож, энэ бүсэд ойртох, дөхөх, орох гэсэн хөдөлгөөний чиглэлийг заадаг байхад, “цааш” гэдэг нь холын бүсэд шилжихтэй холбоотой хөдөлгөөний чиглэлийг илтгэдэг. Эдгээр үг нь хөдөлгөөний чиглэлийн утга илтгэж зорьсон газрыг нарийн тодорхойлох боломжгүй. Гэвч L. Talmy (2000)-ийн байрлал илэрхийлэх тогтолцооны онолын дагуу үйлдэгчийн хөдөлгөөний хэмжээ хязгаарыг тодруулах боломжтой. “Нааш”-ын хөдөлгөөний бүс нь өгүүлэгчийн байрлаж буй газар хүртэл үргэлжилж хязгаарлагддаг бол, “цааш”-ын хөдөлгөөний бүс нь хязгааргүй байдаг. “Нааш”, “цааш” нь харааны чиглэлийг илэрхийлэхдээ утга зүйн хувьд объектын хөдөлгөөний чиглэл илтгэх тохиолдлоос өөр онцлогтой байна. Үйлдэгч анхаарлын төв буюу хараагаа өөр зүг чиглүүлдэг учраас биеийн байрлал нь өөрчлөгдөхгүй. Мөн харааны шилжилт огцом болдог учраас хөдөлгөөний замыг нь тодорхойлох боломжгүй. “Нааш” нь үйлдэгчийн харааг өгүүлэгчийн байрлаж буй тал руу чиглүүлж, үйлдэгч, өгүүлэгч хоёр бие бие рүүгээ хардаг. “Цааш” нь үйлдэгчийн харааг өгүүлэгчээс холдох тал руу чиглүүлдэг бөгөөд, өгүүлэгч үйлдэгч хоёр нэг зүг рүү харсан байна.Иймд “нааш”, “цааш” нь ертөнцийн зүгээс биш, харин өгүүлэгчийн байр сууриас хамаарч чиглэлийг илэрхийлдэг бөгөөд, энэ нь орон зайн утга хүний танин мэдэхүйн үйл ажиллагааны үр дүнд тогтдог болохыг харуулж байна. Энэхүү судалгааны хүрээнд “нааш”, “цааш” хэмээх үгсийн орон зайд холбогдох хөдөлгөөний чиглэлийг илэрхийлэх утгыг авч үзэв. Цаашид эдгээр үгсийн утгын өргөтгөлийг судлах боломжтой. Тухайлбал, “эртнээс нааш”, “хэлэхээс нааш санахгүй”, “нааш нь болох” зэрэг цаг хугацаа, нөхцөл байдал илэрхийлсэн утга үүнд хамаарна.


63МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38The Semantic Structure of the Mongolian Words “Naash” and “Tsaash”LEE SEUNGEUNDoctoral student at the Department of Mongolian Language, School of Humanity and Social Sciences, Mongolian National University of Education (MNUE)AbstractThis study explores the semantic structure of the Mongolian directional terms “naash” and “tsaash” from a cognitive linguistic perspective. “Naash” means “moving toward the near side,” while “tsaash” means “moving toward the far side.” These core meanings were modeled using R. Langacker’s (2008) framework, along with S.C. Levinson’s (2003) “Frame of Reference” and L. Talmy’s (2000) theory of spatial representation.Rather than indicating absolute cardinal directions, “naash” and “tsaash” express movement relative to the speaker. “Naash” describes an agent approaching the speaker, whereas “tsaash” denotes movement away. The motion domain of “naash” is limited to the speaker’s vicinity, while “tsaash” extends indefinitely. Additionally, when marking shifts in visual attention, “naash” indicates the speaker and agent facing each other, while “tsaash” signifies their alignment in the same direction.Keywords: Cognitive Semantics, Spatial Words, Here, Away, Semantic Structure, Source-Path-Goal Schema, Frame of ReferenceНом зүйМонгол хэлээрБадамдорж, Д. (2001). Монгол хэлний утга судлал. Улаанбаатар.Базаррагчаа, М. (1994). Монгол үгийн гарлыг мөшгөх нь, боть 4. Улаанбаатар.Базаррагчаа, М. (1995). Монгол үгийн гарлыг мөшгөх нь, боть 5. Улаанбаатар.Лодойдамба, Ч. (1971). Тунгалаг тамир. Улаанбаатар.Лувсанвандан, Ш. (2019). Орчин цагийн монгол хэлний бүтэц, боть 3. Улаанбаатар (Анх хэвлэгдсэн: 1967). Монгол хэлний их тайлбар толь (2016). https://mongoltoli.mn/dictionary/Өнөрбаян, Ц. (2004). Орчин цагийн монгол хэлний үг зүй. Улаанбаатар.Ринчен, Б. (1964). Заан залуудай. Улаанбаатар.Цэвэл, Я. (2023). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар. (Анх хэвлэгдсэн: 1966).Гадаад хэлээрJohnson, M. (1987). The body in the mind: The bodily basis of meaning, imagination, and reason. University of Chicago Press.Lakoff, G. (1987). Women, fire, and dangerous things: What categories reveal about the mind. University of Chicago Press.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3864Langacker, R. W. (2008). Cognitive grammar: a basic introduction. Oxford University Press.Levinson, S. C. (1996). Frames of reference and Molyneux’s question: Crosslinguistic evidence. In P. Bloom, M. A. Peterson, L. Nadel, & M. F. Garrett (Eds.), Language and space (pp. 109–169). The MIT Press.Talmy, L. (2000). Toward a cognitive semantics, Vol. 1. Concept structuring systems. The MIT Press.임태성. (2018). 가상이동. 한국문화사.© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


65МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ2025/1 Дэвтэр 1-14“САРАН ХӨХӨӨНИЙ НАМТАР”-ЫГ ЕБС-Д ЗААХ ОНЦЛОГ Самбуугийн Хөвсгөл*МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Sc.D), профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15Биеийн хэлбэр үзэсгэлэн, өнгө сайхан лагшин төгөлдөрИдэр залуу дэлгэрсэн хүний умайгаас хамт олж төрсөн, Тэр хайран биеийг минь энэ өдөр харсаар байталБусад бээр булааж аваад явав.Хөх үсэн ба өдөөр бүрхсэн, чилгэдэг хар эвэр хоншоортой Бяргүй хумст ядмаг жигүүртний хүүрт нэгэн агшин егүүдэж хоцров. (Хөвсгөл, 2016, х.111)Хураангуй “Саран хөхөөний намтар” нь Төвөдийн “Хөх хоолойт Саран хөхөөний тууж” дээр үндэслэсэн монгол хутагт хүний бүтээл бөгөөд, Монголын бурханы шашин, утга зохиол, соёл урлагийн аль алинд хамаарах гайхамшигт бүтээл юм. Иймээс 21-р зууны залууст таниулах, Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн монгол хэл, уран зохиолын хөтөлбөрт оруулвал зохих зохиол юм. Энэхүү өгүүлэлдээ тус зохиолын онцлог, хэрхэн агуулгыг товчлон заах, сургаалын шүлгүүдээс нь алийг нь онцлон заавал зохих тухай гурван хэсэгт хуваан өгүүллээ. Энэхүү монголын театрын гайхамшигт бүтээл нь харилцан ярианы хэсэг буюу “намтар”, дэглэх “горим” хэмээх 2 хэсгээс бүтдэг. Сургаалуудаас хадамд гарч буй бэрд захисан сургаал, өөрөө өөрийгөө ухааруулж буй сургаал, мөнх бусын сургаал гэсэн 3 хэсгийг сонгон авлаа.Түлхүүр үг: Саран хөхөө, сургаалын зохиол, бурхны шашин, жүжгийн зохиолУдиртгал18-р зууны эхээр 1735 онд төвдийн Дагпу хувилгаан Лувсандамбийжалцан “Хөх хоолойт Саран хөхөөний тууж” хэмээх сургаалын тууж зохиожээ. Энэ * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3866туужийг Дай гүүш Агваандампил 1770 оны орчим орчуулсан нь гар бичмэл болон барын хэвлэлээр өргөн тархсан байдаг. 1830 оны орчим Говийн Тавдугаар ноён хутагт Равжаа /Данзанравжаа/ энэхүү туужийг Намтар буюу дуулалт жүжиг болгосон байна. Олон хүмүүс одоо ч гэсэн “Тууж” болон “Намтар”-ыг адил хэмээн андуурдаг. Тууж болон шүлэглэн бичсэн сургаалийн найраглал бөгөөд “Намтар” нь тус туужийг харилцан ярианы хэлбэрт оруулан сценари болгосон бөгөөд жүжгийн тайлбар, тайзны засалт зэргийг тусад “Горим” хэмээх дэвтэрт оруулан зохиосон жүжгийн зохиол юм.“Саран хөхөөний намтар”-ын онцлогууд.Харилцан яриа- диалог нь тус жүжгийн үндсэн хэсэг бөгөөд туужид уртаар үргэлжилсэн шүлгүүдийг таслан, зарим хэсгийг дуулах, зарим шүлгийг үгээр уншихаар зохиомжилсон байдаг. Жүжигт хүний сэтгэлийн хөдөлгөөн, үзэл санааны зөрчлийг илэрхийлэн гаргасан уран нарийн дүрслэл бүхий олон харилцан яриа бий.Өчил үг- монолог- зарим дүрүүд нь өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн үгнүүдийг Намтар дотор “санаа дуулах” хэмээн томьёолсон байна. Энэ нь Хан хөвгүүн, Лагана, Ямши нарын дүрд хамаарна.Тэрчлэн “Хөрөглөл” хэмээх дүрийн танилцуулга байдаг нь дорно дахины зарим жүжгүүдэд тааралддаг өвөрмөц элемент юм. Энэ нь тодорхой загвар бүтэцтэй бөгөөд хаад юмуу, зарим гол дүрийн хөрөглөл байдаг.Энэ жүжигт зарим дүрийн байр байдал, сэтгэл хөдлөлийг заадаг тайлбарууд буюу Ремарк нь Горим дотроо байдаг онцлогтой. Иймээс яг намтарын зарим хэсэгт үйл явдлын тайлбар байхгүй тул ойлгомжгүй, Горимтой харгуулах шаардлагатай байдаг.Тус жүжиг нь дуулалт жүжиг бөгөөд “намтар дуулах” хэмээх нь нэгд, одоогийн хэлээр бол “жүжиг тоглох”, хоёрт, тус жүжигт дуу ихэнх хэсгийг эзэлж байсныг харуулдаг байна.Нэг. Заах онцлог:Энэхүү зохиолыг заах талаар профессор Нандинбилэг өөрийн номын “Монголын театрын уламжлал” гэсэн бүлэгт дурдахын зэрэгцээ “Горим” болон 4-р бүлгээс хэсэглэн оруулж тайлбарласан байна. (Нандинбилиг. 2013, х.109-116). Бурхны шашны үзэл санааг тайлбарлах.Уг зохиол нь Бурхны шашны үзэл санааг тусгасан зохиол учраас шашны үзэл санааг дурдалгүй өнгөрөх аргагүй юм. Зохиол тэр чигтээ үйлийн үр, мөнх бусын тухай үзэл зэргийг харуулсан нь Номунбаясгалан хан хөвгүүн буянтай сайн хүү боловч хүн биеэ булаалган хөхөө шувуу болсноор барахгүй зохиолын үйл явдлын тайлал болоход, тэрээр өөрийн биедээ эргэн оролгүй, ой шугуйд үлдэж, түүний биед өөр нэгэн буянтай шувуу Удаданы сүнсийг оруулж буйгаас харагдана. Тэрчлэн Саран хөхөө шувуу болсон хан хөвгүүн нь ойд шувуу гөрөөсөнд бурхны номыг номлон буян хурааж байгаа нь олон түмэнд шашны үзэл санааг дэлгэрүүлж буй яюдал юм. Олон сургаал шүлгүүдэд: “Омтгойгүй


67МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38лам гурван эрдэнийг минь оройн чимгийн дээдэд шүтэгтүн. Эгэл оройн чимэг удваас хуучирмуй. Энэ чимэг хэзээ ч үл хуучирмуй” /2-р бүлэг. Мадимаханигийн сургаал/ (Хөвсгөл, 2016, х.45-46) гэх мэтээр шашны сургаалууд гардаг.Нийгмийн үзэл санааг тусгасан тухай. Шашны сургаалын зохиолыг Равжаа хутагт намтар буюу жүжиг болгохдоо иргэний санааг гүнзгийрүүлэн, нийгмийн шүүмжлэлийг тусгасан байдаг. Энэ санаанууд нь түүний нэмж бичсэн шүлгүүд болон намтрыг дэглэх “Горим” дотор харагддаг. Хамгийн тод жишээ нь:Машука: Ай, тийм бөгөөс маш зохистой болжээ. Ер муу цагийн амьтан олонхи ньЧанарын сайныг хэрэглэхгүйӨнгийн сайныг хэрэглэх.Сэтгэлийн сайныг хэрэглэхгүйЦарайн сайныг хэрэглэх.Явдлын сайныг хэрэглэхгүйОлзын сайныг хэрэглэх.Буянтай сэтгэл ихтэйг хэрэглэхгүйАлдар ихтэйг хэрэглэх.Бат зантанг хэрэглэхгүй Башир үгтэнг хэрэглэх - Тийм муу цаг болсон /1-р бүлэг. Машука хааны үг/ (Хөвсгөл. 2016, х.18). Горимын 4-р бүлгийн хэсэгт Хуурамч хан хөвгүүн болсон Лаганы хаанчлалын үеийг: “Хорин найм. Хөшиг тат. Жалбу зүнмэйн** Сурасдини суу. Хөшиг буу. Түшмэдийн эрх гүрэм хураах найр хийх. Цэрэг[ийн] сургууль, ав дээрэм хийхэд зээл гарахын үед ирж булаах. Уул модонд гөрөөлөх. Эцэг хааны хоол хувцас хэмжих. Үүнд хөшиг тат, буу. Үе үест бэлдэх тэргүүтнийг ухаанаар жишиж мэд” (Хөвсгөл, 2016, х.122) хэмээн дүрсэлжээ. Энэ мэт жишээ олон байна.Үг тайлбарлах.18-р зууны шашны сургаалийн туужийг мөн зууны сүүлээр Дай гүүш Агваандампил орчуулсан тул шашны нэр томьёо, хуучин үг хэллэг, ухагдахуун ойлголтууд маш их байдаг тул 21-р зууны хүүхэд залууст заахад тайлбарлах шаардлагатай олон үг байдаг нь аргагүй юм. 1-р бүлгийн алдартай харилцан ярианд гэхэд л Мадимахани охин нь хадамд гарахыг хүсэхгүй: “Алин тэр гэрийн орон гэм бүхний үндэс мөн. Амар үгүй хорт могойн үүр лүгээ адил” гэсний хариуд эцэг Машука хаан: “Хэдий тийм боловч гэрийн орныг тэвчээд Аглаг хийдийн орныг шүтэн чадах нь бэрх биш үү. Хайш хэрэг хоол хувцасаар амьд орох ч бэрх. Хүслийн амгаланг тэвчих нь бэрх. ** Хуурамч агь


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3868Хэрэв эс чадаад шагшабадаа доройтуулах болвоос Тэсэхүйеэ бэрх, амаргүй муу заяанд магад унамуй” /Хөвсгөл, 2016, х.15/ хэмээн хариулсан хэсэгт “гэрийн орон”, “хийдийн орон”, “хүслийн амгалан”, “шагшаабадаа доройтуулах” гэх мэт ойлголтуудыг тайлбарлах шаардлагатай байна. Энэтхэг- төвд- монгол соёлын элементүүдийг агуулсан зохиол.Уг зохиол нь энэтхэг домог дээр үндэслэн, төвд хүний зохиосон тууж бөгөөд монголын хутагт намтар болгон тавьсан тул энэтхэг, төвд, монголын түүх, шашин соёлын талаар танилцах хэрэгтэй. Доктор Д.Эрдэнэсан “Унших үед тохиолдох төрөл бүрийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга замыг багш байнга эрэл хайгуул хийж ашигладаг байх хэрэгтэй юм. Түүх соёлын он цагийн ялгаанаас үүдэх ойлголтууд, улс орон үндэстний соёлын ялгаанаас үүдэх ойлголтууд гээд сурагчид бие даан тайлбарлах боломжгүй, зайлшгүй багшийн тусламж шаардлагатай материалууд байж болно. Тулгарч болох иймэрхүү бэрхшээлийг багш урьдчилан тооцоолж бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг. Мөн уншиж эхлэхээс өмнө унших сэдвийн хүрээн дэх суурь мэдлэгийг асууж тандаад урьдчилсан хэлэлцүүлэг хийх аргаар агуулгыг илүү ойлгомжтой болгож болно. Ийм арга эхийн далд санааг тайлбарлахад нэмэр болдог. Эхийн далд утгыг тайлбарлах чадварыг олон улсад “Decoding skill” гэж нэрлэдэг” хэмээсэн байна. (Эрдэнэсан, 2024, х129). 1990-ээд оноос хойш монголд бурхны шашин дахин дэлгэрсэнтэй холбоотой ном товхимол их болсон нь бас дөхөмтэй юм. Зохиолд энэтхэгийн эртний алдартай хот балгадууд /Варнаси, Цаландара/, гол мөрөн уул ус /Арш унасан уул, Махазана мөрөн/, эртний улсуудын нэр /Магадха/ их гардаг. Зохиолын гол дүрүүд нь ихэвчлэн санскрит, төвд, монгол гурван нэртэй байдаг. Гулараанз /санскрит/ буюу Төгс язгуурт хаан, Чойжи Гаваа /төвөд/ буюу Номунбаясгалан хан хөвгүүн, Занадара /санскрит/ буюу Есичин /төвөд/ гэх мэт. Тэрчлэн хүний төрөх, хуримлах, үхэх зэрэг үед хийж буй зан үйл нь мөн энэтхэг, төвд, монголын шашин, зан үйлийн шинжүүдийг тусгасан байдаг онцлогтой. Мадимахани хатныг төрөх үед цэцгийн хур бууж байх бөгөөд хуримлах үед шашны холбоотой зан үйл харагддаг. Түүнийг оршуулахдаа чандарлаж буй тухай гардаг.Хоёр. Том зохиол учраас товчлон заах. Энэхүү намтар нь туужаа дагаж 9 бүлэгтэй /9 дэвтэр/ том зохиол бөгөөд кирилл бичгээр буулгахад А4 хэмжээгээр 200 орчим хуудас болдог. Иймээс орчин үеийн ЕБС-ийн хичээл дээр товчлон заах шаардлагатай. 1-р бүлэг нь гол дүр болох Номунбаясгалангийн эх Мадимахани хатны төрсөн болон хадамд гарсан тухай өгүүлдэг тул “эхлэл” гэж болохоор юм. Үндсэн үйл явдал 2-р бүлгээс эхлэн 8-р бүлэгт тайлал болно. Харин сүүлийн 9-р бүлэг нь Саран хөхөө болсон Номунбаясгалангийн таалал төгссөн болон шавь нар нь үдэж буй тухай өгүүлдэг “төгсгөл” маягтай бүлэг байна. Тэрчлэн үндсэн долоон бүлгээс 7-р бүлэг нь Саран хөхөө бээр Хулука түшмэл болон Хулд шувуу зэргийг шашин номд оруулж буй тухай өгүүлдэг, үндсэн үйл явдалд холбоогүй бүлэг байна.


69МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Хүснэгт 1. Үйл явдлын товчоон.Бүлгийн дугаар Гол үйл явдлууд Онцлох шүлэг сургаал1-р бүлэг.“Эхлэл”Мадимахани хатны төрсөн болон хадамд гарсан. Гулараанз хааны эхнэр болсон.Машука хааны шүүмжлэлт шүлэг.Машука хааны охиноо хадамд гарахад сургасан шүлэг.2-р бүлэг. Номунбаясгалан хан хөвгүүн төрж бойжсон. Хорон санаат Лагана хан хөвгүүний түшмэл болсон. Шударга /номт/ гурван түшмэлийг цөлж буйгаар үйл явдлын зангилаа болдог.3 түшмэлийг үдэхэд Хатан болон Хан хөвгүүний сургасан шүлэг.Хачийн хан хөвгүүн нийгмийг шүүмжилсэн шүлэг.3-р бүлэг. Зангилаа ба Оргил.Хан хөвгүүн Лагана хоёр хүүрт егүүтгэх увьдисыг судалсан Мадимахани хатан өөд болсон.Хан хөвгүүн гэрлэсэн.Мадимахани хатан өөд болохын өмнө хааныг болон хөвгүүнээ сургасан шүлэг.4-р бүлэг. Оргил.Лагана хан хөвгүүний хүүрийг булаасан.Хан хөвгүүн Хөхөө шувуун биет болсноор үйл явдлын оргил болдог.Мунхагийг харанхуйг арилга хэмээх сургаал.Хөхөө болсон шөнөө өнгөрсөн одоог харьцуулсан шүлгүүд. 5-р бүлэг.Саран хөхөө ойд үлдэн шувуу гөрөөсөнд шашин номлоно.Саран хөхөө Дэмид ламтай уулзан Үхээрийн цэнгэл хэмээх оронд очиж бурханы хот мандалын чуулганд орж Хөх хүүхэн буюу эхтэйгээ уулздаг.Шувуудад шашны номлол заахад эхлээд ойлгохгүй байсан.Үхээрийн цэнгэл хэмээх орны /бясалгалын/ дүрслэл.6-р бүлэг. Тайлал.Цагаан хөвгүүн ирж, Лхам гүргүүлтэй уулз гэдэг. Хан хөвгүүний биеэс Лаганы сүнсийг зайлуулж, Удадан шувууны сүнсийг оруулна.Варнасийн оронд амар тайван болно.Ардуудын яриа. Нарийн учрыг мэдэхгүй тул 4-р бүлэгт Хан хөвгүүнийг эвдэрлээ хэмээн муулж байснаа, 6-р бүлэгт засарлаа хэмээн магтдаг.7-р бүлэг. Нэмэлт бүлэгБолжмор болон Хулд шувууны түүх.Хулука түшмэл болон Данамридигийн түүх.Данамриди Саран хөхөөний цадгийг бичиглэе хэмээсэнд, цаг нь болоогүй гэдэг.8-р бүлэг. Тайлал.Саран хөхөө Варнасид очиж эцэг болон Занадаратай уулздаг.“алмай миний үйлийн үрээр болсон” хэмээн эцгээ биш, өөрийгөө буруутгадаг.9-р бүлэг. Төгсгөл.Саран хөхөө 90 хүрч өөд болохын өмнө Бурхан багшийн холбоотой газруудаар аялдаг. Түүний сургаал.Мөнх бусын сургаалууд.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3870Гурав. Сургаалын шүлгүүд.Энэхүү зохиол нь гүн утга санаа, уран нарийн дүрслэл бүхий сургаалын шүлгүүдээр баялаг юм. Жишээ нь: Нэгдүгээр бүлэгт Машука хаан Мадимахани охиноо хадамд гаргахад сургасан 39 мөр бүхий “зохио” хэмээх үгээр төгссөн сургаал шүлэг байдаг. Талаас илүү нь иргэний сургаал гэж болно. Хадамд очсон бэр хүн, ялангуяа төрийн хатан хүн хэрхэн биеэ зөв авч явахыг нарийн сургасан шүлэг юм. “Нөхөр хаандаа боол эм мэт биширч зохио.Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй зохио. Номт түшмэдтэйгээ ах дүү мэт ханилж зохио. Доод олон албат нугууддаа эх нь мэт энэрч зохио. Буянт сэтгэлийг нүдний өр мэт энхрийлж зохио.Буруу онол хилэнцэт сэтгэлийг хорт ус мэт тэвчиж зохио.Чивэлт шуламсын нөхрөөс могой үзсэн мэт зайлж зохио. Ариун дээд номын нөхрийг оройн гавал мэт хүндэлж зохио. Хааныхаа ган санг хураан арвитгахад зөгий мэт мэргэшиж зохио.Гурван эрдэнийн тахил тавгийн үйлст усны үргэлжлэл мэт тасралтгүй зохио.Үгүй гуйранчид өглөг өгөхдөө өртэй хүн өрөө өгөх мэт шамдаж зохио”(Хөвсгөл, 2016, х.19-20) гэх мэт. Мөн сургаалын шүлгийн гайхамшигт жишээ нь 4-р бүлэгт Хан хөвгүүн хүмүүн биеэ булаалгаад, ойд анх хонохдоо сэтгэлээр унаж элдвийг эргэцүүлэн, эцэстээ амьдралын утга учрыг тунгаан өөрийгөө хатуужуулж буй сургаал шүлгүүд нь 10 гаруй нүүр үргэлжилдэг. Эндээс “Мунхагийн харанхуйг арилгагч” хэмээх сургаал нь онцгой бөгөөд таслан авч, орос хэлнээ орчуулж байсан байна. Эсрэгцлийн аргаар бичсэн энэ шүлэгт Хан хөвгүүн өнгөрсөн одоо буюу хүн байсан болон шувуу биет болсон үеэ харьцуулан өгүүлдэг. Агуу их зохиол үзэсгэлэн чимгээр маш чимэглэн Хааны ордны дунд жаргаж суудаг хан хөвгүүн би бээр Балар харанхуй шөнийн салхи бороо мөндөрөөр энэлж, Хүнгүй цэцэрлэгт төөрөлдөж хоцрох нэгэн цаг болов. Ай, энэ орчлонгийн жам бөгөөд гагц миний тухайн хувь биш боловч Арайхийн оюун өчүүхэн би бээр гаслан энэлэн шаналнам. Энэ зовлонгийн харанхуйг арилга, гурван эрдэнэ минь. Элдэв зүйлийн эрдэнээр бүтээсэн ширээн дээр Зөөлөн торго гивэрлэгийн дэвсгэрт оршиж байдаг Хан хөвгүүн би бээр батгүй савлагч Өргөст ширүүн модны гишүүн дэвсгэрт горилох цаг болов. Ай, үнэт торгон хөшиг хийгээд Лавар шүхэр сайн манжлага тэргүүтэн нар хурыг халхлагч Элдэв чимгийн доор суудаг хан хөвгүүн би Ганцхан ширхэг борооны усыг /дуслыг/ халхлан чадахгүй, Модны навчийг горилон шургалахын цаг болов.


71МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Ай, яруу дуу эгшиг хөгжмийн дууг сонсон сэтгэлийг сэргээгч хан хөвгүүн Ус салхины чимээ хийгээд араатны хүрхрэх дуу тэргүүтэн Айх цочих уйтгар сэтгэл үүсгэгч хатуу дууг сонсохын цаг болов. Ай, дүрс үзэсгэлэн язгуур сайт сэтгэлд зохистой Хатан ба оюун төгөлдөр түшмэдээрээ хүрээлүүлж суугч Хан хөвгүүн [би] шувуу сар, бич араатан тэргүүтэн Үзэшгүй нөхөртэй ханилахын цаг болов. Ай, хүний олон сайхан амтат идээ ундааг сонгон эдлэгч Хан хөвгүүн [би] түүхий ус ба модны муу үр, Усны замаг жимсийн төдийхнийг идээд Өлсөх ундаасахуйгаар зүдрэн турахын цаг болж ирэв (Хөвсгөл, 2016, х.110-111). Бурхны шашны гол сургаал болох мөнх бусын үзлийг дүрсэлсэн олон сургаал байдгийн нэг жишээ нь 9-р бүлгийн “Өгүүлэгчийн үг” дотор байдаг шүлэг юм. Өндрийн эцэс нурах хийгээд төрсний эцэс үхэх хийгээд цугласны эцэс тархах тэргүүтэн хурсан ном бүгд мөнх бус хэмээн, энэ насыг мөнхөд барин согтуурсан амьтан нугуудад үзүүлэхийн тулд: Эрт цагийн бодисад тэд нүгүүд намар цагийн шувуу мэт тархав. Энэтхэгийн баян хаад эдлэл бүхэн зуны цагийн үүл мэт замхрав. Түрхэрсэн сайн номлол эгшиг дуу яруу алдар тэр бүхэн луугийн дуу мэт алдрав. Найрлан цэнгэж баярлан хөвхөлж, жаргаж байсан үзэгдэл бүхэн солонго мэт хоосров.Жаргаж зовж, явж ирж, цуглаж тархаж байсан бүхэн зүүд мэт өнгөрөв. Ай, энэ орчлонгийн хотол төгөлдөр усны цөврүү адил зүрх үгүй ажгуу. Эдүгээ хурсан ном бүхэн ч мөнх бусын тулд өнид ноттой сэтгэлийн жаргалыг дээдийн номд зохиохыг гуймуй (Хөвсгөл, 2016, х.200). Эдгээр сургаал нь амьдралын юм үзэгдлийг Бурхны шашны гүн ухааны үүднээс тайлбарлан, иргэн хүний ёс суртахууны хэм хэмжээг заасан бөгөөд уран дүрслэл бүхий шүлгүүдээс бүтсэн болохыг задлан тайлбарлах нь зөвхөн энэ зохиол төдийгүй Монголын эртний уран зохиолын дурсгалуудтай танилцуулахад нэмэр тустай юм.ДүгнэлтНэг: Энэхүү бүтээл монголын шашин, гүн ухаан, уран зохиол, урлаг соёлын гайхамшигт дурсгал бөгөөд бидний бахархаж, сурталчилж, судалж байх ёстой нэгэн чухал өв болно. Үүнийг залуу үедээ өвлүүлэн, зааж, санаа оноог нь шинээр харж тайлбарлах нь багш, сэхээтэн хүний үүрэг юм.Хоёр. Энэ бүтээлийн сургаалын хэсгүүд нь чухал бөгөөд үеийн залуусын хүмүүжил оюун ухаанд нөлөөлхүйц ач холбогдолтой. Шашны үзэл санаа бүхий сургаалын туужийг Равжаа хутагт иргэний агуулгаар баяжуулан тайзны бүтээл


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3872болгосон нь монголын театрын урлагийн нэгэн чухал алхам байсан юм.Гурав. Тус бүтээлийг ЕБС-д заахдаа шашны үзэл санааг дурдахын зэрэгцээ нийгмийн шүүмжлэлийн утга санааг ойлгуулах, зохиолын уран сайхан дүрслэлийг таниулах, ялангуяа Равжаа хутагтын нэмж оруулсан шүлгүүдийг тусгайлан заах нь чухал юм.On the Teaching Play \"The Biography of Moon Cuckoo\" in the High School.Khuvsgul SambuuDepartment of literature, Mongolian National University of Eduation, Ulaanbaatar, MongoliaAbstract“The Biography of the Moon Cuckoo” is a work by a Mongolian scholar based on the Tibetan “The Tale of the Blue-throated Moon Cuckoo”, and is a wonderful work of Mongolian Buddhism, literature, and art. Therefore, it is a work that should be introduced to the youth of the 21st century and included in the Mongolian language and literature curriculum of middle and high schools. In this article, we will discuss the characteristics of the work, how to briefly teach its content, and which of its teaching verses should be emphasized, divided into three parts. This wonderful work of Mongolian theater consists of two parts: the dialogue part or “biography” and the composition “gorim”. From the teachings, we have selected three parts: the teachings to yuong bride, the teachings of self-realization, and the teachings of immortality.KeywordsMoon cuckoo, didactic poems, Buddhism, dramargyНом зүйХөвсгөл, С. (2016). \"Саран хөхөөний намтар” жүжгийн судалгаа, эх зохиол.Улаанбаатар. Бемби сан.Нандинбилиг, Г. (2013). Жүжгийг задлан шинжилж заан сургахуй. Улаанбаатар. Удам соёл.Эрдэнэсан, Д. (2024). Монгол хэл заах арга. Улаанбаатар. Соёмбо Принтинг. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


73МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ ХЭЛБЭРИЙН ШҮЛЭГГомбосүрэнгийн Галбаяр*МУИС. ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.25 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэ өгүүлэлд хэлбэрийн шүлэг хэмээх ойлголтыг онолын үүднээс тодруулаад дэлхийн яруу найргийн түүхэнд хэлбэрийн шүлэг хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж ирснийг судлаачид хэрхэн үздэгийг авч үзжээ. Хэлбэрийн шүлгийн тухай онолын ойлголт, хэлбэрийн шүлгийн түүхэн хөгжил хувьсалтай уялдуулан монголын уран зохиолд хэлбэрийн шүлэг хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж ирснийг тодруулсан байна. Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэг орчин үеийн монголын уран зохиолд түлхүү хөгжсөн ба хөгжлийнхөө явцад онол, арга зүй нь зохих хэмжээгээр төгөлдөржсөнийг гаргаж тавьжээ. Монголын уран зохиолд хэлбэрийн шүлэг богино хугацаанд хөгжлийн шинэ шатанд гарсан нь монгол яруу найргийн хөгжилд зохих нөлөө үзүүлснийг мөн авч үзсэн байна.Түлхүүр үг: Хэлбэрийн шүлэг, Монголын уран зохиол, бадаг, адилтгал зүйрлэл, шинэчлэл.Уран зохиол уран яруу дүрслэл, уран сайхны үнэн, гүн утга агуулгын хослол дундаас бий болдог үгийн урлаг. Үгийн урлагийн дээж, цөм нь яруу найраг. Яруу найраг туурвисан үндэстнийхээ сэтгэлгээ, соёл, зан заншил, аж ахуй хийгээд хүн төрөлхтний яруу илэрхийлэх аргын нийтлэг зарчимтай уялдах тул асар өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл, уран зохиолд тэр дундаа яруу найрагт хүнийг уяраах, хайрлах, энэрэх, бишрэх, жигших гээд амьдралд байх бүхий л ойлголт “хөдлөх” хийгээд “үл хөдлөх”-ийн орчилд оршино. Яруу найрагч аливаа зүйлийг бодитой хийгээд бодьгүй, амьдрах хийгээд үл амьдрахын торгон заагт оршоож, эргээд уншигчийн унших бүрд тэдний үзэл ухамсарт сэргэж, сэрэл мэдрэхүйд нь гэрэлтэж байхуйцаар дүрсэлдэг жамтай. Яруу найргийн, ерөөс уран зохиолын “тэнгэрлэг” шинж үүнд оршдог байж болох юм. Урлагийн, тэр дундаа уран зохиол-яруу найргийн нэг чухал шинж нь бүтэц тогтолцоондоо буюу хэлбэртээ оршино. Тодруулбал, яруу найргийн үнэт зүйлсийн нэг нь уран сайхны хэлбэр буюу тухайн бүтээлийн бүтэц байгууламж, зохиомж нь байдаг. Тийм ч учраас Р.Уэллек, О.Уоррен нар “Зохиол бол интерсубьектив шинжтэй хийсвэр ойлголтуудыг агуулсан дэг жаягуудын тогтолцоо” (Уэллек, Уоррен. 1999, х.201) гэж өгүүлсэн байдаг. Энэхүү дэг жаягуудын тогтолцоо гэдэгт уран сайхны бүтэц байгууламж, зохиомжоос * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3874гадна тухайн зохиолыг бичсэн хэлний авиа, үг, өгүүлбэр гэх мэтийн хэлний нэгжүүдийн зохиомж хийгээд бүтэц байршил, байгууламжийн тухай илүү тодорхой зааж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, урлагийн аливаа бүтээл ер бусын дахин давтагдашгүй гайхамшигтай ур чадвараар цогцлон бүтсэн уран сайхны буюу гоозүйн бүтэц байгууламжтай байдаг байна. Хэлбэрийн шүлэг (A Shape Poems) хэмээх нэр томьёо дэлхийн яруу найрагт харьцангуй хожуу орж ирсэн ч өнөөгийн бидний хэлбэрийн шүлэг гэж ойлгож байгаа үгсийн зохицол, түүний дүрслэлээр ямар нэг зүйлийн дүрс хэлбэрийг дуурайн шүлэглэж байсан ул мөр эртний Грекийн яруу найрагч Родосын Симмиас (Simmias of Rhodes [МЭӨ 3-2 зуун] /Эртний Грекээр:Σιμμίας ὁ Ῥόδιος/)-ын “Өндөг” (Egg), “Далавч” (Wings) “Сүх /2 толгойтой/” (Hacha) (https://en.wikipedia.org/wiki/Simmias_of_Rhodes) зэрэг бүтээлүүдээс тодорхой харагддаг аж. Дэлхийн яруу найргийн түүхэнд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны хэлбэрийн шүлэг болох “Өндөг” (Egg), “Далавч” (Wings) “Сүх /2 толгойтой/” (Hacha) бүтээлүүд: Зураг 1. Өндөг Зураг 2. Далавч Зураг 3. Сүх /2 толгойтой/Эртний эдгээр хэлбэрийн шүлгүүдээс харвал тухайн дүрсэлж байгаа обьектыг яруу найрагч нэн тэргүүнээ яг байгаагаар нь дуурайн дүрслэхийг чухалчилдаг байсан нь тодорхой байна. Энэ утгаар нь тэдгээр шүлгүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны реалист бүтээл ч гэж хэлж болох байх. Симмиасын эдгээр шүлгүүдийг судалсан судлаачид тухайн шүлгүүдэд ямар нэг холбоц огт хэрэглээгүй, харин үгсийн хэмжээ, улмаар хэмнэлийн зохицлыг чухалчлан тааруулсан байна. Энэ нь хэлбэрийн шүлгийн үндсэн онцлогийг илэрхийлдэг аж. Симмиасын хэлбэрийн шүлгүүдэд туссан эдгээр онцлогууд хожмын хэлбэрийн шүлгүүдийн үндсэн онцлог болсоор иржээ (https://www.researchgate.net/figure/Simmias-of-Rhodes-oom-c325-BC-Higgins-1987-18-A-diligent-search-has-been-carried_fig8_301703200) гэж үзсэн нь хэлбэрийн шүлгийн гол онцлогийг заах аж. Хэлбэрийн шүлэгт цэг, тэмдэг, том жижиг үсгийн харьцаа мөн чухал үүрэгтэй гэдэг нь тодорхой байна. Хэлбэрийн шүлэг эртний Грек, Сэргэн мандалтын үе, Соён гэгээрлийн үе, улмаар ХХ зуунд хөгжлийн дээд түвшинд хүрч яруу найраг, уран зургийн зохицлын мөн чанарыг төгс харуулж хөгжжээ. Тэр дундаа ХХ зууны дэлхийн яруу найрагт хэлбэрийн шүлэг олон янзын “хөг, өнгө, дүрс”-ээр баяжин 3 хэмжээст дүрслэлийг үүсгэж хөгжсөн түүхтэй. Хэлбэрийн шүлгийн дүрслэлд 3 талт хэмжээс нэвтрүүлж, тэр хэмжээгээрээ энэ төрлийн шүлэгт шинэчлэл


75МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хийсэн найрагч бол Америкийн яруу найрагч, Иелийн их сургуулийн профессор Жон Холландер (John Hollander /1929-2013/) юм. Түүний туурвисан хэлбэрийн олон шүлэг байдаг ч “Хун ба сүүдэр” /“Swan and Shadow”/ (1969) шүлэг ихээхэн алдартай. Тэрхүү алдартай шүлгийг доор авч үзье. Зураг 4. Хун ба сүүдэрЭнэ шүлэгт хун шувууг усны мандал дээрх сүүдрийнх нь хамт дүрсэлсэн байна. Энэ дүрслэлд; а) хун шувууны дүрсийг уран дүрсэлсэн, б) хун шувууны сүүдрийг усны мандалд буулган дүрслэхдээ үндсэн хун шувууныхаа дүрсийн хэмжээг яг баримталсан, в) хун шувууг дүрслэхдээ хун шувууны шинж чанарыг илэрхийлэх, дүрсийг нь дүрслэхдээ хийсвэр утга илэрхийлэх үгсийг түлхүү ашигласан, г) усанд сүүдрээ тусган хөвөх хун шувууг 3 талын хэмжээс үүсгэн дүрсэлсэн зэргээрээ нэлээд онцлог. Тэр хэмжээгээрээ хэлбэрийн шүлгийн түүхэн хөгжилд зохих шинэчлэл хийсэн байна. Энэ бүхэн нь орчин үед хэлбэрийн шүлэг хэрхэн хөгжиж, ямар онцлогтой болсныг харуулах юм. Тийм ч учраас хэлбэрийн шүлэг бичихдээ юу анхаарах ёстойг зарим судлаачид “Хэлбэрийн шүлгийг нүдэнд тодорхой буух талаас нь уран бичлэгтэй холбож үзэх болох ба ийм шүлэг нь яг дүрсэлж байгаа обьектынхоо хэлбэрийг шууд дуурайж бичдэг. Яруу найрагч нүдэнд тодорхой харагдах обьект төдийгүй сэтгэлдээ буусан субьектив дүрсийг ч ургуулан дуурайлгаж хэлбэрийн шүлэг бичих боломжтой. Иймийн тулд хэлбэрийн шүлгийг бичихийн тулд эхлээд бодитой хийгээд ухамсартаа сонгосон дүрсээ өөрийн санаагаар баяжуулан ургуулж төгөлдөржүүлэн дараа нь цаасан дээр буулгавал илүү үр дүнтэй байх талтай” (https://www.wikihow.com/Write-Shape-Poems) гэж зөвлөсөн нь бий. Түүхэн хөгжлийн явцдаа хэлбэрийн шүлэг дүрслэгдэхүүний хэлбэрийг илэрхийлэхээс гадна дүрслэгдэхүүний мөн чанар, утгыг илэрхийлэх, улмаар тухайн дүрсийн өнгийг гаргахыг чухалчлах болсон байна. Тодруулбал, орчин үед хэлбэрийн шүлэгт дүрсэлж байгаа зүйлийнхээ дүрсийг олон хэмжээстэйгээр илэрхийлэх, улмаар тухайн дүрсийг илэрхийлэх үгсийг түлхүү ашиглаж, утгыг нь гаргахаас гадна өнгө оруулан урлах болсон байна. Алимын хэлбэртэй шүлэг бичлээ гэхэд алимын тухай үгсийг түлхүү ашиглаж, уран дүрслэлээр бүтсэн алимын дүрсээ улаан өнгөөр будаж уншигчдын анхаарлыг илүү татдаг байна. (Lehman.cuny.edu. Retrieved 2017-04-03). Энэ нь хэлбэрийн шүлэг яруу найрагчаас их эрэлхийлэл, ур ухаан, авьяас шаардагддаг өвөрмөц төрөл гэдгийг харуулж байна. Хэлбэрийн шүлэг хэдий чинээ олон, тэр дундаа төгс бичигдэнэ төдий чинээ тухайн ард түмний уран зохиолын хөгжлийн илэрхийлэл болдог


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3876ажээ. Монголын уран зохиол бол хүн төрөлхтний уран зохиолд байх нийтлэг гол шинжүүдийг хадгалахын зэрэгцээ өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо шингээн хөгжиж ирсэн өвөрмөц уран зохиол билээ. Монголын уран зохиол ХХ зуунд төрөл зүйлийн хувьд эрс баяжиж, утга агуулга, уран сайхны зохицлыг төгс илэрхийлэх туурвил зүйн шинэлэг арга нэвтрүүлэн хөгжлийн шинэ шатанд гарсан (Монголын орчин үеийн уран зохиолын түүх) түүхтэй. ХХ зуунд монголын уран зохиол хөгжлийн шинэ шатанд гарсны нэгээхэн хэсэг нь төрөл зүйлийн баяжилт, тэр дундаа яруу найрагт төрөл бүрийн хэлбэрийн шүлэг туурвигдсан явдалтай холбогдоно. Харамсалтай нь Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийг нарийвчлан судлалгүй иржээ. Зайлшгүй судлууштай, сонирхолтой энэ асуудлыг Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ю.Мөнх-Амгалан, Боловсрол судлалын магистр (MA) Ч.Алтантуяа нар соргогоор мэдэрч, “Монголын орчин үеийн хэлбэрийн шүлэг” гэсэн түүвэр бүтээлийг судалгааны дэлгэрэнгүй оршилтойгоор хэвлүүлжээ. Уг бүтээл ХХ зууны монголын уран зохиолын хөгжилд гарсан нэг талын ололтыг харуулж байгаагийн хувьд ихээхэн үнэ цэнтэй юм. Номыг эмхэтгэгчид уг бүтээлийнхээ талаар оршил хэсэгтээ “Энэхүү жижиг ном бол монголын орчин үеийн уран зохиолын дотор тодорхой орон зай эзэлсэн зугаат буюу сонирхолтой яруу найргийн талаар бидний саяхнаас эхлүүлсэн цуврал судалгааны нэгэн үргэлжлэл юм. Хэлбэрийн шүлэг нь тухайн өгүүлэгдэн байгаа юмын хэлбэр дүрсийг давхар илэрхийлсэн өвөрмөц сонин зохиомжтой байдаг байна.” гэж гол онцлог хийгээд зорилгоо тодорхой өгүүлсэн байна. Профессор Ю.Мөнх-Амгалан нар “Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 3-р салбарт хадгалагдаж байгаа 84.35 мо:А-Я, 84/5мон/-5:А-Я гэсэн шифр бүхий, 400-аад яруу найрагчийн 900 гаруй яруу найргийн номыг шүүрдэн үзэж” 26 яруу найрагчийн 50 шүлгийг ямар нэг хэлбэр бүхий хэмээн сонгон авч тусгайлан хэвлүүлсэн байна. Тэд бүтээлийнхээ оршил өгүүлэлд монголын уран зохиол дахь нэр бүхий 26 яруу найрагчийн 50 шүлгийг тодорхой хэмжээгээр задлан шинжилж судлаад, дотор нь;А. Ропалик болон ропалик маягийн шүлэгБ. Хэлбэрийн шүлэг /а.Тухайн бодит юмын хэлбэрийг шууд хадгалан зохиомжилсон шүлэг, б.Тухайн юмын хөдөлгөөнийг илэрхийлэн зохиомжилсон шүлэг / гэж 2 ерөнхийлөн ангилаад, “Ропалик бол хэлбэрийн шүлгээс өөр, биеэ даасан, өвөрмөц шүлгийн тогтолцоо болно. Өөрөөр хэлбэл ропалик шүлэг нь мөрүүд нь нэг нэг үсгээр юм уу нэжгээд үеэр нэмэгдэх байдлаар аажмаар уртсан зохиомжлогддог бөгөөд гадаад талаас нь өнгөцхөн харахад хэлбэрийн шүлэг мэт боловч огт өөр хэлбэр, бүтэц, тогтолцоотой, хэлбэрийн хувьд зохиогдох боломж нь нэлээд хязгаарлагдмал шинжтэй өвөрмөц хэв маяг юм”, “Хэлбэрийн шүлэг нь аливаа бодит юм болон түүнд хамаарах шинжүүдийг гадаад харагдах дүрс байдлаар нь илэрхийлсэн, зохиогдох боломжийн хувьд илүү хүрэлцээтэй, харьцангуй чөлөөт хэв маяг болно.” хэмээн тодорхойлсон байна. Дэлхийн уран зохиолд хэлбэрийн шүлгээс ропалик шүлгийг ялгаж үзсэн нь түгээмэл аж. Бас адил өнцгөөс нь авч үзээд нэг ай савд багтаасан байх нь ч бий. Тийм учраас


77МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэг, ропалик шүлэг харьцангуй өөр, бие даасан шинжтэй байна гэж үзсэн судлаачийн үзэлд хүндэтгэлтэй хандах байна. Монгол хүний чөлөөт сэтгэлгээ, уудам дэлгэр тал нутаг, тэндээс үүсэх орон зай-өнгө будгийн алслал, эрхлэх аж ахуй буюу хэмжээг үзэх үзэл баримтлал гээд олон зүйлс хэлбэрийн шүлэг, ропалик шүлгийн ялгаа заагийг үүсгэж байх шиг байна. Мөн Профессор Ю.Мөнх-Амгалан монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийг багцлан судлаад; “- Хамгийн олон удаа хэлбэрээрээ шүлэглэгдсэн юм гэвэл сүм, суварга, пирамид буюу цац, гэр байна. - Хамгийн олон хэлбэрийн шүлэг бичсэн яруу найрагч бол хүүхдийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог юм.- Зарим яруу найрагч хэлбэрийн шүлгийнхээ гарчгийн дор “дүрсээр хийсэн шүлэг”, “...суварган шүлэг”, “...хэлбэрээр хайрцаглав”, “хэлбэр, сэдэц” гэх зэргээр шүлгээ давхар тодорхойлж бичсэн нь хэлбэрийн шүлэг гэдгийг баталгаажуулсан хэрэг болно.- Мөн агуулга, санаа нь тодорхой зарим нэг шүлгийг гадаад хэлбэр, өвөрмөц зохиомжоор нь хэлбэрийн шүлгийн жишээнд оруулж болмоор боловч тухайн хэлбэрээр чухам юуг илэрхийлж байгаа нь тодорхойгүй байна. Иймэрхүү шүлгийн тоонд Голомт Мөнхтөрийн “Монгол бичиг”, Ш.Цэен-Ойдовын “Дүү нар минь!”, Цэлгэрийн “Үе үехэн ирэх өнө мөнх”, Б.Явуухулангийн “Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй” зэргийг оруулж байна.” гэж монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэгт дүрсэлсэн хэлбэр нь газар нутаг-байгалийн зохицол, сэтгэлгээ-аж ахуйтай нэн холбоотой зүйлс байгааг, хэлбэрийн шүлэг хараа, мэдрэмжээр дамжин хүнийг зугаацуулан цэнгүүлэх зорилготой учир монголчууд ихэвчлэн хүүхдэд зориулан хэлбэрийн шүлэг түгээмэл бичдэг зэргийг гярхай ажиглаж оновчтой нарийн дүгнэсэнтэй санал нэг байна. Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгээс монгол хүний сэтгэлгээ, аж ахуй, соёл, зан заншил зэрэг зүйлсийг мэдэж болохын зэрэгцээ дэлхийн бусад орны хүн зоны ахуй амьдрал, урлаг уран зохиолоос ялгарах олон зүйлийг тодорхой харж болно. Тухайлбал, дээр өгүүлсэн эртний Грекийн яруу найрагч Родосын Симмиасын “Сүх /2 толгойтой/” шүлэгт дайнд зориулагдсан хоёр талдаа хурц иртэй сүхийг торгон ир хэсгээр нь товойлгон урнаар хэлбэржүүлэн шүлэглэсэн байхад ХХ зууны монголын уран зохиолын нэртэй төлөөлөгчдийн нэг Л.Түдэв “Амаржуулагч” хэмээх сүхний хэлбэр бүхий ропалик шүлэгтээ;АМАРЖУУЛАГЧ(ропалик)АаАавАвахАвдрааАваачижАвдгийгааАвчихлаадааАрилтугайдаа


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3878АвлигалалгүйхэнАмаржуулаадхаачээ (Түдэв. 2002, х.303) хэмээн “... нэг үеэр эхлээд шад бүрд нэг үе нэмэн уртасгасаар байгаад богино эхтэй бүдүүн төгсгөлтэй сүх хэлбэрийг олгосон болно. Нэг үеэр эхлээд зургаан үет үгээр дуусгажээ. Ропалик гэдэг бол хэлбэржүүлсэн чамин төрөл зүйл юм” (Түдэв. 2002, х.415) хэмээн найрагч өөрийн шүлгээ тайлбарласан байна. Монгол найрагчийн “СҮХ”-ний хэлбэр бүхий шүлгээс амар тайван, эрдэнийн зүйл хэмээн эрхэмлэх сүхний бат бөх чанар, өрөөлөөс хатуу гантай байж бусдыг эрхшээх эрдмийг сүхэнд шингээж дүрсэлсэн байгаа нь хоёр найрагчийн сэтгэлгээ, цаг үе, сүхийг ашигладаг зориулалт зэргийг олон талаас нь ялгаж өгсөн онцлог харагдаж байна. Тэгвэл хүүхдийн зохиолч Ж.Дашдондог хэлбэрийн шүлэг хамгийн олныг бичсэн байдаг байна. Тэдгээр хэлбэрийн шүлгүүд нь бүгд хүүхдэд зориулагдсан байх онцлогтой. Тухайлбал, “Робот” шүлгээ; РоботРобот чадамгайОйтой ухаантайОлон хүний ажлыгОрлон хийж чаднаТөвөггүй бодноЧөлөөтэй яринаТэрээрТэгээдГан төмөр гагнаж чаднаГал дунд ажиллаж чаднаДалайн гүнд ч нэвтэрнэСансрын уудамд ч ниснэХүүхдүүдэд эрдэм заанаХүнд ачааг өргөн тээнэХовор эрдэнэ олж нээнэХонь хяргаж үнээ саанаРобот туслагч хэн хүндОнцгой хэрэгтэй болжээШүлэг зохиодог туслагчНадад хэрэгтэй байна лУран шүлэгЗохиож өгөхУхаант нэгРобот хийвОньсон хүнРобот миньОлон шүлэгБичлээ дээХэлбэр дүрс ньРобот чинийх чХэлэх санаа нь Гагцхүү минийх


79МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38(Дашдондог. 2006, х.64) хэмээн бичсэн байна. Энэ шүлгийг харахад гадна талаасаа хүүхдүүдийн тоглодог “Робот”-ын хэлбэрээр бичсэн бол робот ямар эрдэмтэйг, юу хийж чаддаг зэргийг роботын тухай утга илэрхийлэх үгсийг холбон утгажуулж дүрсэлсэн байна. Энэ нь монголын уран зохиолд хэлбэрийн шүлэг нэлээд сонгодог утгаар хөгжиж чадсаныг харуулж байна. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог хүүхдэд зориулсан шүлгийг туурвилын олон арга маягаар бичиж байсан нь монголын уран зохиолын түүхэнд нэг хөг аялгуу, хэлбэр бүтэц болон үлджээ. Тэрбээр “Аранзал зээрд” шүлэгтээ;Аранзал зээр мориорооАлхуулан шогшууллааШогшуулснаа хатирууллааХатируулснаа ергүүллээЕргүүлснээ цогиуллааЦогиулснаа давхиуллаа ... хэмээн морины явдлыг түргэтгэн нэмэгдүүлэх аргаар шүлэглэсэн нь морь мэддэг, морины явдлын хурдсах арга, түүний хэм хэмнэлийн зүй тогтлоор шүлгийнхээ өгүүлэмж, хэмнэл, холбоцыг бүтээж сонирхолтой шинэлэг дүрслэл бүтээж байсан туршлага дээрээ тулгуурлан “Мэлхий унасан гурав” хэмээх хэлбэрийн шүлэг урласан нь өвөрмөц шинэлэг болсон гэж үзэх үндэстэй байна. Уг шүлэг нь;Ж.Дашдондог. Мэлхий унасан гуравНоров МахирШарав ХоёрПүрэв МахирГурав ХоёрНогоон Мань лМэлхийн ГурвынНуруун ДэвтэрДээр нь! Дээр нь!“Мэдлэг гэдэг – их далай!Мэлхий дэвхрэвч – тэр дороо!Эцэс төгсгөлгүй далайн усыгЭнэ муу мэлхий туулна гэж үү?”Ингэж нөхөд нь элэглэж гэнэИчсэн гурав нь хичээж гэнэДавтсаар уншсаар хуучин дүнгээДаруйхан шинээр сольж гэнэ ээ!Норов ТахирШарав Гурав Пүрэв ТахирГурав Гурав Үхэр ТанилТэрэгний Гурвын


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3880Арал ДэвтэрДээр нь! Дээр нь!“Үзэх эрдэм – өргөн тал!Үхэр тэргэнд – газар хол!Үзүүр хязгааргүй уудам талыгҮхэр тэргээр барна гэж үү?”Ингэж нөхөд нь элэглэж гэнэИчсэн гурав нь хичээж гэнэДавтсаар уншсаар хуучин дүнгээДаруйхан шинээр сольж гэнэ ээ!Норов АнхныШарав ДөрөвПүрэв АнхныГурав Дөрөв Хөнгөн Анд лТэрэгний ГурвынСуудал ДэвтэрДээр нь! Дээр нь!“Хүртэх эрдэм – хөвчийн оргил!Хөнгөн тэргэнд – бартаа олон!Хөхрөх уулсын ян сарьдагтХөнгөн тэргээр хүрнэ гэж үү?”Ингэж нөхөд нь элэглэж гэнэИчсэн гурав нь хичээж гэнэДавтсаар уншсаар хуучин дүнгээДаруйхан шинээр сольж гэнэ ээ!Норов НандинШарав Тав лПүрэв НандинГурав Тав лНисэх НайзХөлгийн ГурвынЖигүүр ДэвтэрДээр нь! Дээр нь!“Энэ л онгоц хаа ч хүргэнэЭрдэмд гэвч хязгаар алга!Үргэлж сурах нь бидний үүрэг!”Үеийн нөхөд нь ингэж хэлэвХичээл бүхэндээ онц сурчХэлсэн үгэндээ эзэн болжСансрын хөлгөөр одонд очно! гэжСайн нөхдөдөө гурвуул амлав. (Дашдондог. 2018, х.155-157) хэмээн Норов, Шарав, Пүрэв гэсэн ижил үгтэй, хэмнэл таарсан хүүхдүүдийн нэрсийг муу сурч “махир хоёр” гэх таагүй дүн авсан үйлдэлтэй нь зэрэгцүүлэн параллель


81МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38үүсгэснээ /жигүүр/ мэлхий унаад хол явахгүй, мэлхий яаж ч хичээн нисээд далай тэнгисийг гатлах боломжгүй, далай тэнгис гатлан хол явж эрдэм сурах, ихийг үзэх боломжтой гэсэн мөрүүдээр мэлхийн их биеийг үүсгэн эсрэг жигүүрийг нь хүүхдүүдийн шоолох үгс, ихийг сурах хүсэл зорилгоо эсрэг жигүүр нь болгон Норов, Шарав, Пүрэв гурав үхэр тэрэг унаж, тэр хичээл зүтгэлээрээ “эх орны алтан гурав” авч байгаагаар жигүүр бүтээн сонирхолтой, сургамжтай, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хэлбэр буюу муу сурч хоёр хэмээх муу дүн авсан дүрслэлээр нэг жигүүрийн хэлбэрийг үүсгэж, муу дүн авч хүүхдүүдэд шоолуулан алс хол явж чадахгүй мэлхий унасан байгаар нисэх мэлхийн их биеийг дүрсэлж, хүүхдүүдийн шоолох, мэлхий унаад алс явж чадахгүй байдлаасаа сургамж авч хичээсээр үхэр тэрэг рүү шилжиж, гурав буюу дунд сурч байгаагаар өрөөсөн жигүүрийг утгын гүнзгийрлийн дагуу урласан байна. Тэгвэл үхэр тэрэг хөлөглөж, гурав авсан дээрх жигүүрийн дүрслэлийг үхэр тэрэг хөлөглөөд ч хүссэн газраа очиж чадахгүй, өшөө илүү хичээх хэрэгтэй гэсэн хүүхдүүдийн захиа даалгавраар нислэгийн их биеийг урлаад түүнээсээ ургуулан сургамж авч хичээн сурсаар дөрөв буюу сайн сурч машин хөлөглөж байгаагаар өрөөсөн жигүүрийг бүтээсэн хэлбэр үүсгэсэн байна. Тэгвэл шүлгийн төгсгөлийн хэсэгтээ сайн сурч, авто машин хөлөглөсөн жигүүрийнхээ эх биеийг авто машин хөлөглөөд ч алс холдоо хурдан түргэн хүрэх боломжгүй тиймээс дахин сайн хичээх ёстой гэсэн захиа даалгавар, нөгөө талаар ухаарлаар нислэгийн их биеийг урлан эсрэг жишүүрийг нь тэрхүү их биеэс гарах хичээл зүтгэлээс үүсэх тав буюу онц сурч, улмаар агаарын хөлөг онгоц хөлөглөн алс холд зорьж байгаа үйлдлээр жигүүрийг энгийнээс нь гүн рүү нь багаас нь их рүү нь шат дараатай шилжүүлэн мэлхий унаж явах, үхэр тэрэг хөлөглөж явах, авто машинд суугаад жирийлгэх, хөлөг өнгөц хөлөглөөд нисэх хүүхдүүдийн дүрийг хэлбэр үүсгэн урласан нь монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгүүд ихэвчлэн хүүхдэд зориулагдсан буюу хүүхдийн яруу найрагчид хэлбэрийн шүлэг түлхүү бичиж ирсэн онцлогтойг өгүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас судлаач Д.Галбаатар монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийн тухай “Ер нь монголын хүүхдийн уран зохиолд өрнөдийн дадаизм, формализм, кубизмын арга барилтай нэн төсөрхүү өөрийн гэсэн өнгө төрх, хийц, урлалтай бүтээл арвин бий билээ. Оньст тоглоомыг хэдэн мянган хувилбараар бий болгож, угсарч, оньсголж, тайлж сурсан монголчуудад шүлэг зохиолын эвлүүлмэл зохиомж байх үндэстэйг үгүйсгэх боломжгүй юм.” (Галбаатар. 2009, х.304) гэж голыг нь олж өгүүлсэн нь бий. Монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэгт монгол ахуй соёл түгээмэл дүрслэгдсэн онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлэгт монголчуудын мал сүргээ маллан хариулах уул тал, амьдран суух гэр орон, сүслэн залбирах тэнгэр, сүм хийд нэлээд түгээмэл дүрслэгдсэн байдаг байна. Тухайлбал, яруу найрагч Т.Галсан “Оторчны гэр” шүлгээ;


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3882Оторчны гэрМал маань таргаллааМайхан маань онголооГэртээ одоохон харьцгааяГэргий хүүхэд минь нүүцгээе. Хөгжөөнт эзнээ ирээсэй дээ гэжХүү чамайг тоглоом чинь санаа дааҮүрийн хяраанаар татдаг эзэгтэйгээӨрхний чинь оосор хүлээж байгаа дааТосолсон зандан шиг гялалзанхан байдагТоононы чинь цамхаг зэвийрчихнэ шүү дээУрьхан хаврын гурван сардаа яргуй дагалааУянгалагхан зуны гурван сардаа цэцэг дагалааЖаргалтай намрын гурван сардаа сөл дагалааЖавартай өвлийн эхэн сардаа харьцгаая даа хөөХоттой сүрэг минь тарган даа гэж бахдаадХоймроо завилан шатардаж суух сайхаан!Ассан гал нь унтарсан бол зуух зэвхий Аянч шувууд буцсан бол нуур ханхайАлаг зүрх нь үгүй бол цээж хөндийАчит эзэн нь үгүй бол гэр эзгүйГэргий хүүхэд минь явцгааяГэртээ одоохон харьцгааяМайхан маань онголлооМал маань таргаллаа. (Галсан. 1975, x.55) хэмээн гэрийн хэлбэрийг хажуулдуулан дүрсэлж бичжээ. Уг шүлэгт үе, үг нэмэн шүлгийн мөрийг уртасгах, үе, үг хасан шүлгийн мөрийг багасгах аргаар гэрийн хэлбэр үүсгэн шүлэглэсэн нь уртай болсон ч оторчны гэр, отрын ахуй амьдрал, цаг улирлын аясаар өнгө, шим солигдох газар нутгийн байр байдал, мал сүргийн тарга тэвээрэг зэргийг зохистой үгийн сонголт, тэдгээр үгсийн найрлаар отор хийх, мал сүрэгтээ тарга тэвээрэг авхуулах утгыг шингээн урласны хувьд сонирхолтой шүлэг болжээ. “Ер нь хэлбэрийн шүлэгт уншигчийн төрөлх нарийн мэдрэхүй, хийсвэрлэн төсөөлөх чадварыг шаарддаг нэг онцлог бий. Зарим судлагч уран бүтээлийн ийм хэлбэрийг “үгийн тоглоом”, “үгийн наадгай” зэргээр нэрлэх нь ч байдаг.” (Галбаатар. 2001, х.297) Бидний шүүж үзсэнээр хэлбэрийн шүлгийн хувьд чамгүй сайн боловсорсон, тэр хэмжээгээрээ урлал хийц нь төгөлдөржсөн онцлон үзүүштэй хоёр шүлэг байгаа нь яруу найрагч Ш.Цогтын “Эргэлдэх пянзны шүлэг”, Д.Урианхайн “Суварга-Амьдрал” аж. Учир нь Ш.Цогтын “Эргэлдэх пянзны шүлэг” шүлэгт пянзны хэлбэрийг дүрсэлсэний зэрэгцээ тэрхүү пянз эргэлдэж байгаа хөдөлгөөнийг шүлгийн холбоцуудаар үүсгэж, улмаар шүлгийн илэрхийлэх утгаар нь тэрхүү эргэлдэх пянзнаас уянгалаг хөг аялгууг гаргах гэж оролдсон, тогтож уншаад сайн ажиглаж, бодож үзвэл бараг л аялгуу нь гаргасан гэж дүгнэж болохоор байна. Иймд уг шүлэг хэлбэрийн шүлгийн хувьд маш уртай, амьд


83МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хөдөлгөөнтэй, яруу хөг аялгуутай шүлэг болжээ гэж дүгнэж болохоор байна. Энэ бол угтаа монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийн хөгжил хувьсал, урлал хийцийн гүнзгийрлийг илэрхийлж байгаа хэрэг. Ш.Цогтын “Эргэлдэх пянзны шүлэг”-гийг доор бүрэн эхээр нь оруулья. Ш.Цогт Эргэлдэх пянзны шүлэгАялгуу тансаг эгшигт хөгжмийн асар тэнгэрт тодронАлс холын өдрийн од шиг хараад өнгөрсөнЗургийн гэлтэй хөөрхөн төрсөн хүүСуварган сүмд мөргөл уншлагыгЗүсэм хар талхны төлөөСохор зоосны тулдДуулж байжээМайкаЖаЦэвэр тунгалаг цээл уянгалаг хоолойгоор цангинууланЖа- МайкаАшигт хонжоотАрилжаа хийлээ чАлт мөнгөөр баяжсангүйАлдраа зоосны нүхээр харсангүйАвьяасаа золиосонд гарган хаясангүйАялгуу хөгжмийн асар тэнгэрт ахин гялалзсанАппенины дууч алтан гургалдай Робертино Лоретто (Цогт. 1990, х.17)Тэгвэл Д.Урианхай “Суварга-Амьдрал” шүлэгтээ бурхны шашинтай ард түмний үзэл бодол, санаа сэтгэлд нэгэнт хэвшил болон тогтсон “Суварга”-ны хэлбэрийг үгээр урлан бүтээж, тэрхүү үгээр урласан “суварга”-ндаа суварганы ач тус, суваргыг шүтэх сүсэг бишрэл тэргүүтнийг дархлан оршоосон байна. Өөрөөр хэлбэл, энэ шүлэг хэлбэрийн шүлэгт хэлбэр чухал ч хэлбэрт хадгалагдах утга түүнээс чухал зүйл болохыг өвөрмөц урлажээ. Доор Д.Урианхай найрагчийн “Суварга-Амьдрал” шүлгийн хэвлэгдсэн сүүлчийн эхийг нэлээд олон жилийн өмнө анх хэвлэгдэж байсан эхийн зурагтай хамт баримт болгон оруулья. Суварга-Амьдрал/хэлбэр, сэдэц/АяаАмьдынАз, ивээлтҮйзэн бор хоногуудын миньҮр цагаан үйлийн үр мөрөө:Ариун мөргөлийн чогчин их сүмийн


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3884Гар хүршгүй оройд, гандана үгүй гялалзахАлтан ганжир бүтээж, цагийн чинадад цаглашгүй үргэлжил!Айх цагт зориг, цөхрөх цагт урам, үхэл тэврэх цагт Аврал шагнаж айс!Алагдвал зохилтойг ачлах, өшвөл зохилтойг өрөвдөх өмөгт сэтгэлийн хутуг оршоож хайрла!Арвис билгээ хөвчлөн, ариг биеэ зүдээн босгосон Амьдрал-Суваргын минь ганц учир тэр л!Өдөт шувуун жигүүрээ зулгартал, өглөө үдэш, өвөл зуны цурам ээлжгүй дэвэн дэвэгсэгээр,Өртөөлөн өртөөлөн нисэж өндөрлөсөн мэт сүмбэр, өтгөс нялхас хэн ч оройг нь харахыг хүсэхгүй,Өлмий нь нумарч, өсгий нь сунаж, өндийхийн ихээр өндийн зүтгэж л үүлэн дундаас үзэм,-Өндөрт цогцолсон Суварга-амьдрал минь гэмээ нь, -хөөрхий намайг өдөр завсаргүй зайдлахХалаг-Бах, Хагацал-Учрал, Хайр-Жигшил, Харуусал-Баяр, Гуниг-Омог, Гутаг-Сүр,Эмгэнэл-Бахархал, Хүлцэл-Тэмцэл, Түгшүүр-Тайтгарал, Ялалт-Ялагдлын минь алмаас бөх гагнаасаар Түрэн - Түрэгдэн, Мөлхөн – Нисэн арссан хилсгүй Үнэнийхээ хийгээдТүмд ганц тохиох сэтгэлийнхээ Ивлэг, Ивээсээр босгосон сүлд Уул- минь!Хардал бэйсийн босоо тоост хүлгээр тойрлоо чЭцэж л тойром суурь юуг нь анх уллахдаа би бээрХарваж одох цагийн туурайг халтираасан Хүслийнхээ галд улайсгаж, Хайрынхаа дөлд ширээсэн!Бөртийх үүлтэй тэнгэр дороо бөгтийхгүй гэж гэдийж, бөөр бөөрөндөө чулуутай газар дэлхийдээ Бүдрэхгүй гэж зүтгэн зүтгэсэн азай буурал насныхаа Өргөл, Өглөгөөр нүглийн ад дарж бүтээсэн! Ариуны дээжээр сүрчлэн Суварга-Амьдрал минь харанхуй нүхнээс ч хүмүүст гэрэлтэж л байвалАмьсгаа царцсан хөсөр биед хөшөө дурсгал юун хэрэг! Алдар цуу ч юун хэрэг! Хийхээ баралгүй, Хээр энгэрт, өвсний ёзоорт “дэлхий өргөж” хэвтлээ ч юун гуниг! Юун гутрал! Юунай ч эцэс! Аяа амьдын аз ивээлт хоногуудын минь Өргөл, Өглөгийн мандал - үр цагаан Үхэл минь ч Амьдрал - Суваргын минь үндэс хол мөчирт навч нэмж, ариун мөргөлийн чогчин сүмийн оройд, Ашид шижиртэх ганжир болж, амтан, хөлтний тоос тортгийн “хил”-ээс нүд гүйцэхээргүй дээш,Од эрхэсийн зайд, Үнэн, Хайр хоёрын минь хорголон асах зулын гэрэл бадрааж, тэртээ өндөрт, Одоо, Хэтийг өлгийдөн бадамлаг! Цагийн эцэстэй эцэсгүй бадамлаг! Ум сайн амгалан болтугай!1990.05.18 1994.07.7-9 Нарлаг хороолол 1991.05.08 2002.10.1-2 Мэдээллийн төв (Урианхай. 2008. х.48)“Суварга-Амьдрал” шүлгийн хэвлэгдсэн анхны эхийн зураг.


85МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ДүгнэлтХэлбэрийн шүлгийн гарал үүсэл, онолын ойлголт хийгээд монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийн онцлог, түүхэн хөгжил хувьслыг авч үзвэл;- Хэлбэрийн шүлэг гэж шүлгийн сэдвийн утгат илэрхийллийг үгсийн найрал болоод тэмдэг тэмдэглэгээ ашиглаж сонирхолтой урнаар зурагласан бүтээл аж.- Хэлбэрийн шүлэгт холбоц чухал биш ч үгсийн хэмнэл, хэмжээ хийгээд үгсийн утга чухал үүрэгтэй байна. Учир нь хэлбэрийн шүлэг түүхэн хөгжлийнхөө явцад хэлбэрийг чухалчлахын зэрэгцээ дүрслэгдэхүүнийхээ утга, мөн чанарыг давхар гаргахыг хичээж, улмаар дүрсэлж буй дүрсийг илэрхийлэх утгат үгсийн төгс зохицол болж хувирчээ. - Хэлбэр хийгээд утгыг төгс шүтэн барилдлагад нь авч үзээд авианы зохицол, тэмдэгтүүдийн харьцаанд тулгуурласан дүрслэл үүсгэхдээ дүрсэлж буй дүрслэгдэхүүний биет хэлбэр, гүйцэтгэх үүрэг буюу утгыг хам хүрээнд нь цогцоор нь авч үздэг болсон нь хэлбэрийн шүлэгт харааны үүрэг, мэдрэмж чухал үүрэгтэйг харуулж байна. Энэ утгаар нь зарим судлаачид хэлбэрийн шүлгийг уншигч уншихаас илүүтэйгээр уран дүрслэлийг нь харж баясах тал давамгайлдаг тул харааны яруу найраг гэж нэрлээд уран зурагтай холбож тайлбарладаг байна.- ХХ зууны монголын уран зохиол дахь хэлбэрийн шүлгийг түүвэрлэн хэвлүүлсэн “Монголын орчин үеийн хэлбэрийн шүлэг” (Мөнх-Амгалан, Алтантуяа. 2024) түүвэрт орсон шүлгүүдийг ажиглавал хэлбэрийн шүлэгт утга хэлбэрээс багагүй үүрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хэлбэр үүсгэх үгсийн найрлаас илүүтэйгээр юуны дүрс бүтээх, уг дүрс юу илэрхийлэх ёстой нь шүлэгт чухал гэж ажиглагдаж байна. Энэ нь монгол шүлгийн хөгжил, онцлогийг илэрхийлж байна. A Shape Poem in Mongolian LiteratureGalbayar GombosurenDepartment of Literature and Arts, School of Arts and Sciences. National University of Mongolia.AbstractShape poem has developed from a long tradition in world poetry. During historical development, shape poems have been created more elaborately based on a combination of many things such as color, space, and time. However, in Mongolian oral and ancient written poetry, there was not undoubtedly any shape poem in which the words were arranged and formed in such a way as to depict their subject. In Mongolian poetry and literature, shape poems developed in the middle of the 20th century. This shows that shape poems developed intensively in Mongolian poetry due to the strong influence of Western classical literature on Mongolian poetry. Researching shape poems in Mongolian poetry and literature, Mongolian poets emphasize the importance of content rather than the shape of poems. It is understood that this is related to the


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3886mentality of Mongolians who value the content and nature of things.Key words: A Shape poem, Mongolian literature, Strophe, Metaphor, ReformНом зүйГалбаатар, Д. (2001). Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд.(арга, урсгал чиглэл, уламжлал шинэчлэл, үечлэл, үзэл баримтлал). Редактор С.Дулам, К.Окада, Л.Хүрэлбаатар, Х.Сампилдэндэв, С.Норовсамбуу. Уб.(1968). Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх. Уб.(1989). Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Боть I. Уб.(1989). Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Боть II. Уб.(1998). Монголын орчин үеийн уран зохиолын түүх. Боть III. Уб.(2024). Монголын орчин үеийн хэлбэрийн шүлэг. Эрхлэн хэвлүүлсэн Ю.МөнхАмгалан, Ч.Алтантуяа. Уб.Түдэв, Л. (2002). Шүлэглэх хууль. Бүтээлийн чуулган. VI боть. “Уриа” компани. Уб.Уэллек Р., Уоррен О. (1999). Уран зохиолын онол. Уб.https://en.wikipedia.org/wiki/Simmias_of_Rhodeshttps://www.researchgate.net/figure/Simmias-of-Rhodes-oom-c325-BC-Higgins1987-18-A-diligent-search-has-been-carried_fig8_301703200Stephanie Wong Ken “How to Write a Shape Poem” https://www.wikihow.com/Write-Shape-Poems \"The Noigandres Poets and Concrete Art\". Lehman.cuny.edu. Retrieved 2017-04-03.© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


87МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ БИЧГИЙН ЗОХИОЛЫН ХОЛБООГончигийн Батсуурь*МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D), Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.06 Засварласан: 2025.03.23 Хэвлэлтэд авсан: 2025.04.15Хураангуй: Энэхүү өгүүлэлд монгол аман зохиолын нэгэн зүйл болох зүйр цэцэн үг, түүний уламжлал шинэчлэлийг тодруулсан байна. Ингэхдээ монголын уран зохиол түүний дотор сургаалын зохиол, онч үгсийн болон өрнө дахины философийн бүтээлүүдийн холбоо хамаарлыг авч үзжээ. Эцэст нь монгол аман зохиолын ихэд дэлгэрсэн зүйл болох зүйр цэцэн үгс нь шинэ тутам зохиогдон хөгжиж өнөөгийн монголын уран зохиолд зүйр цэцэн үг-сургаалын зохиол-онч үг гэсэн холбоо бий болсон хэмээн дүгнэсэн байна.Түлхүүр үгс: Зүйр үг, цэцэн үг, мэргэн үг, бичгийн зохиол, сургаалын зохиол, онч үг, афоризм, уламжлал, холбооХХ зууны үзэл сурталжсан үеэс улбаатай, уран зохиол судлалын нэгэн өрөөсгөл тал нь монголын ард түмний урлаг уран зохиол, гоо зүйн сэтгэлгээний хөгжлийг салангид байдлаар авч үзсээр ирсэн хандлага юм. Тодруулбаас монгол аман зохиол, эртний уран уран зохиол, орчин үеийн уран зохиол тус бүрийн хоорондоо холбоонд төдийлөн ач холбогдол өгөлгүйгээр тус тусад авч үзсээр ирсэн явдал билээ. Гэтэл үндэстний сэтгэлгээ бол нэгдмэл шинжтэй зүйл байдаг бөгөөд чухам энэ үзлийн үүднээс монгол аман зохиол, эртний уран зохиол, орчин үеийн уран зохиолын уламжлал, тэдгээрийн холбоо хамаарлыг авч үзэх нь зүй юм. Аялгуут бус аман зохиолын нэгэн зүйл нь зүйр цэцэн үг билээ. Зүйр цэцэн үгийг эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судлан, ангилсан бий. Тухайлбал, эрдэмтэн Ш.Гаадамба «Зүйр цэцэн үгийг дотор нь зүйлчлэхдээ уран зохиолыг дүрслэх арга журмаар нь уянгын, туульсын, жүжгийн гэж гурван төрөл болгодгийн үлгэрээр зүйр цэцэн үгийг бүтээх арга журмын гол онцлогоор нь:1. Цэцэн үг (мудрые слова)2. Зүйр үг (аналогичные слова)3. Мэргэн үг (меткие слова) гэж гурван зүйл болгоно.» (Гаадамба 1969, х.183) хэмээн ангилсан байдаг. Академич Д.Цэрэнсодном «Зүйр цэцэн үг нь хүний амьдралын дотоод мөн чанараас урган гарсан яруу найргийн богино төрлийн охь гэж хэлж болно.» (Цэрэнсодном. 2012, х.47) гэж дурдсан байна. Түүнчлэн профессор С.Дулам, Г.Нандинбилиг нар «Зүйр цэцэн үгийг шинжлэн үзэхэд юуны өмнө бүтээсэн ард түмнийхээ ахуй байдал, зан суртахуун, ёс заншил болон бусад онцлогийг тусгасан байдаг. Энд ажил хөдөлмөрийн багаж зэмсэг, * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3888хувцас хунар, байгаль газар зүйн төрх, цаг агаар, ургамал амьтны ертөнцийн хамт угсаатны зүйн бүхэл бүтэн онцлог байдлыг гаргасан байдаг. Эрт урьдын түүх, гайхамшигт бие хүмүүс, эртний шашин суртахууны төсөөлөл, орчин үеийн нийгмийн байгууллын дүр зураг цөм багтаж бий.» (Дулам, Нандинбилиг. 2007, х.147) гэж дурдсан байна. Зүйр цэцэн үгийг судалсан эрдэмдийн бүтээлүүдийг үзвэл монгол зүйр цэцэн үгсийг Цэцэн үг, Зүйр үг, Мэргэн үг хэмээн ерөнхийд нь ангилдаг блох нь харагдаж байна. «Ард түмний амьдрал, нийгэм түүхийн туршлагыг шүүн бодох оюун дүгнэлтийн аргаар /анализ синтезийн аргаар/ нэгтгэн дүгнэсэн, гүн утга өргөн санааг товч хураангүй илтгэсэн тогтмол бүтэцтэй уран үг хэллэгийн цэцэн үг гэнэ. Жишээ нь:Эзэн хичээвэл заяа хичээнэ.Эрхийг сурахаар бэрхийг сур г.м» (Дулам, Нандинбилиг. 2007, х.153) гэсэн байгаа бол адил төсөөтэй болон ялгаатай гол шинжийг ажиглаж жишээлэн харьцуулж дүгнэсэн зүйлийг зүйр үг, аливаа юмны шинж байдлыг ой тойнд ортол онож хэлсэн байгааг нь мэргэн үг гэнэ хэмээн ерөнхийд нь тодорхойлсон байгаа юм. Зүйр цэцэн үг нь ард түмний олон мянган жилийн амьдралын туршлага, сэтгэлгээний шалгуураар орон нотлогдсон утга агуулгатай байдаг учир бичгийн зохиолдоо уламжлан үлдэх нь эргэлзээгүй. “Монголын нууц товчоон”-д л гэхэд нэлээд олон зүйр цэцэн үгс бичигдэн уламжилсан буй. Тухайлбал: «Бодончар Буху хатаги ах юугаан хойноос дагаж хатирч явж өгүүлрүүн ах ах бие тэргүүт дээл захт сайн хэмээв. Ах ину Буху хатаги тэр үгийг инү юунаа бээр эс болгов» (Чоймаа. 2023, х.71) гэснийг доктор Э.Мөнх-Учрал: «Утгын тайлал:Бодончар Буху хатаги ахынхаа хойноос дагаж хатирч яваад өгүүлрүүн:-“Ах! Ах!Бие болбоос толгой тэргүүнтэй нь сайн.Дээл болбоос захтай нь сайн” хэмээв. Буху хатаги ах нь тэр үгийг юу ч гэж тоосонгүй (Э.М.)» (Чоймаа. 2023, х.71) гэж тодруулан тайлбарласан байна. Энэ үг нь “Хүн ахтай Дээл захтай” хэмээх зүйр цэцэн үгийн уламжлал болох нь харагдаж байдаг.Орчин үеийн уран зохиолд зүйр цэцэн үгийн уламжлал нөлөө туссан нь түгээмэл байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай бүтээл нь Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ижий минь” (1934) илгээлт найраглал. Мөн найраглалын талаар профессор Д.Цэдэв «Зохиогчийн 1920-1930-аад онд бичсэн “Үйлдвэрчин”, “Гэлэн ба гэргий”, “Гавшгайн цол”, “Буурал ижий минь” зэрэг шүлэг найраглалд хуучны хоцрогдсон бурангуй дадал заншлыг зоригтой шүүмжлэн халж хувьсгалт үйлсэд оролцон бүтээе гэсэн санаа нэвтэрхий юм. Эдгээрийн дотроос зүйр цэцэн үгээр бүтсэн юм шиг санагдах “Буурал ижий минь” найраглалыг цохон дурдвал зохино» (Цэдэв. 1998, х.35) гэсэн бий. Энэхүү зүйр цэцэн үгээс бүтсэн юм шиг хэмээн тодотгосныг лавтган үзвээс Ц.Дамдинсүрэн абугай зүйр цэцэн үгийг өөрийн бүтээлдээ шигтгэн оруулаад түүнийгээ үргэлжлүүлэн зохиож найруулдаг нэгэн арга барилтай байжээ. Жишээ нь:


89МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38«Наргүй өдөр бүрэнхийСаргүй шөнө харанхуйЭегүй нөхөр ягЭрдэмгүй хүн таг» гэх буюу ...Эхийн санаа үрдҮрийн санаа ууландУулын цаана усУсны цаана уул» (Дамдинсүрэн. 1934, х.71-80) зэргээр ахиулалын уран маягийг ашиглахдаа зүйр цэцэн үгийн шүлгийн бүтцийг эвдэлгүйгээр найруулан, зохиолынхоо айзам хэмнэл, яруу сонсголон, мөрийн тэгш хэмт бүтцийг бүрдүүлсэн онцлогтой байна. Энэ мэтээр орчин үеийн уран зохиолд зүйр цэцэн үгийн уламжлал холбогдсон нь түгээмэл. Гэхдээ орчин үеийн уран зохиолын өмнөх үед буюу эртний уран зохиолд ч зүйр цэцэн үгийн уламжлалын холбоо бий. Дундад эртний монголын уран зохиолын түүхэнд гарсан нэгэн өвөрмөц зүйл болох сургаалын зохиолуудад зүйр цэцэн үгсийн уламжлал нэн тод харагддаг бол орчин үед бичигдэх болсон афоризм буюу онч үг хэмээх зүйлд мөн уламжлал ажиглагдах боллоо. Сургаалын зохиолын талаар «ХIII зууны үеэс уламжлан ирсэн “Чингисийн билиг сургаал”, “Оюун түлхүүр”, “Өнчин хөвүүний сэцэлсэн шаштир” зэрэг зохиол дахь шүлэг сургаал нь XYII-XYIII зууны үеийн сургаал зохиолоос нэлээд өвөрмөц шинжтэй байжээ.» (Хишигсүх, Янжиндулам. 2021, х.72) гэсэн байгаа бол академич Ц.Дамдинсүрэн «XYII зууны орчмоос түгээмэл дэлгэрсэн шашны цөхрөл гунигийн чиглэл энэ сургаалд байдаггүй, дайчин баатар явдал, зориг зүрхийг магтах бөгөөд бэрхшээлээс ухрахгүй, түүнийг давахад сэтгэлийг хандуулна.» (Дамдинсүрэн. 1957, х.84) гэж өмнөх үеийн сургаалын онцлогийг тодорхойлсон байдаг. Буддын шашин дэлгэрснээр сургаалын зохиолд шашны агуулга нэлээд орсон боловч ард түмний урт удаан хугацааны сэтгэлгээгээр шалгагдаж ирсэн зүйр цэцэн үгсийн хэлбэрийн хийгээд утга агуулгын уламжлал сургаалын зохиолуудад гүнзгий туссаар иржээ. Оюун дүгнэлтийн аргаар нэгтгэн дүгнэсэн шинжтэй бол цэцэн үг хэмээн томьёолдог тухай дээр дурдсан. Жишээлбэл:«Эвгүй бараас Эвтэй шаазгай дээрЭвийн эцэс тосЭвдрэлийн эцэс цусЭвлэвэл бүтнэХовловол гутнаЭвт шаазгай Буга барина» (Өлзийхутаг. 1982, х.193) гэсэн эвтэй байхын тухай хэлсэн цэцэн үгсийн уламжлал “Оюунтүлхүүр” сургаалд:«Олон хүн эвгүй болбоосОорцог хүний идэш болох Цувж явсан барнаас


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3890Цуглаж суусан шаазгай дээрТиймийн тул эв эеэ бэхлэгтүн» (Хишигсүх, Янжиндулам. 2021, х.82) хэмээн уламжилсан байгаа бөгөөд бар, шаазгай зэрэг харьцуулан дүрсэлсэн үгс шууд уламжлан холбогдсон байгаа ба утга агуулгын хувьд өргөжсөн байна. Тэгвэл орчин үеийн онч үгс дотор эв эеийн тухай өгүүлэмж мөн түгээмэл байна. Жишээлбэл: «Эвийн төлөө эвдрэл байхад, эвдрэлийн төлөө эв бас бий» (Цэнджав. 2010, х.40) гэх буюу «Эв эеийг хэдий чинээ их ярьсан нь хэрэг дээрээ эвийг бусниулагч байдаг» (Цэнджав. 2010, х.50) гэх мэтээр өгүүлсэн байна. Эв эеийн тухай “Эвгүй бараас, Эвтэй шаазгай дээр” гэх мэтийн цэцэн үгс нь эртний уран зохиолын үед эзэд хаад болон тэдгээрийн үйл хэргийн тухай сургаал маягтай болсон байгаа бол орчин цагт тухайн тохиолын шинжтэй хэрнээ эв эеийг сургасан цэцэн үгийн утга санааг бүрнээ хадгалсан байдлаар уламжлан холбогдож байгаа нь харагдаж байна. Аман зохиол дахь зүйр цэцэн үгс нь урт удаан хугацааны туршид ард түмний амьдралын туршлагаар нотлогдсон үнэн байдаг. Мөн зүйр цэцэн үгс шүлэглэсэн хэлбэртэй байхаас гадна сургасан утга агуулгыг чухалчилдаг учир аль болох хураангуй буюу богино хэлбэртэй хүний явдалд улиг, төвөг болохгүйгээр ухааруулах зорилготой байдаг байна. Гэтэл бичгийн зохиол нь нэг талдаа хүн уншихад зориулагдсан, нөгөө талдаа зохиомжийн хэлбэрт шүтсэн маягтай байх тул богино гэхээсээ хүний оюун ухаанд тусан хүртэгдэх дүрслэлд анхаарсан маягтай байгаа зэрэг ялгаанууд байна. Өгүүлэн буй онч үг буюу афоризмын талаар профессор Д.Галбаатарын “Уран зохиол онол, түүх, шүүмжлэл”-ийн нэвтэрхий тольд «Грек хэлний мэргэн, цэцэн, үг сургаал гэх утгат үгээс гаралтай нэр томьёо. Санаагаа товч, тодорхой илэрхийлсэн батлах, нотлох, танин мэдэхүй, гүн сэтгэлгээ, анхааруулга, цэцлэл ухаарлын чанартай бясалгаж хэлсэн мэргэн цэцэн үгийн нэг хэлбэр.» (Галбаатар. 2012, х.263) гэсэн буй бөгөөд мэргэн цэцэн үгийн нэгэн хэлбэр хэмээн заасан байна. Манай орчин үеийн уран зохиол дахь онч үгийн уламжлалын холбооны хувьд зарим талаар өрнийн уламжлал авсан тал байхыг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, өрнийн философийн олон бүтээлүүд, үзэл, сургаалууд ялангуяа математик суурьтай философичдын бүтээлүүд онч үгийн маягаар уламжилсан байх нь түгээмэл. Тухайлбал, Б.Спиноза (1632-1677), Л.Фейербах (1804-1872), Л.Витгенштейн (1889-1951) нарын бүтээлүүд афоризм байдлаар бичигдсэн нь бий. Жишээлбэл, ХХ зууны аналитик философийн нөлөө бүхий төлөөлөгч, Австрийн философич Л.Витгенштейний “Логик философийн трактат” (1921) бүтээл нь л гэхэд гүн утга, танин мэдэхүйн ухаарал бүхий дугаарласан афоризм маягтай үгс байдаг. Жишээ нь: «1.* Ертөнц бол тохиолдол бүхэн мөн.1.1. Ертөнц бол баримтуудын нийлбэр болохоос юмсынх биш.» (Витгенштейн. 1921, х.4) гэх мэтээр дугаарласан афоризм маягийн философидолт байдаг билээ. Тэгэхээр манай орчин үеийн уран зохиолын онч үгийн зүйлд нэг талаас өрнө дахины бүтээлүүдийн нөлөө, нөгөө талаас аман зохиолын зүйр цэцэн үгийн нөлөө туссан болох нь харагдаж байна. Гэхдээ мэдээж өөрийн ард түмний олон зуун жилийн туршлагаар нотлогдсон аман зохиолын уламжлал


91МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38илүү байх нь эргэлзээгүй юм. Тэгээд ч тэмдгийн сэтгэхүйгээс хэлний сэтгэхүй нь илүү өргөн утгатай байх нь дамжиггүй. Афоризм буюу онч үгийн шинжтэй бүтээлүүдийг Д.Батбаяр, Л.Дашням, Т.Галсан, До.Цэнджав, Л.Мөнхтөр, Г.Мөнхцэцэг нарын зэрэг ахмад дунд үеийн уран бүтээлчид туурвиж байна. «Зүйрлэн жиших уран дүрийн аргаар /аналогийн аргаар/ нэгтгэн дүгнэсэн уран санаа, гүн утга агуулсан, цөөн үгийн тогтмол бүтэцтэй үг хэллэгийг зүйр үг гэнэ. Жишээ нь:Ам алдвал барьж болдоггүйАгт алдвал барьж болдогЗусарч хүн зулгаа барнаЗуудаг нохой соёогоо барнаНохойноосоо гинж ньНоёноосоо хаалгач нь г.м Адил төсөөтэй юм уу ялгаатай гол шинжийг ажиглаж жишээлэн харьцуулан дүгнэж зүйр үгийг гаргадаг байна.» (Дулам, Нандинбилиг. 2007, х.153) гэсэн бий. Энэхүү цэцэн үгсийн уламжлалын холбоо бичгийн зохиолд илэрнэ. “Ам алдвал барьж болдоггүй, Агт алдвал барьж болдог” гэх зүйр үгийн утга санааг “Оюунтүлхүүр” сургаалд:«Олны дотор үгээ бэхэл.Ганцаар суухад сэтгэлээ шинжил.» (Хишигсүх, Янжиндулам. 2021, х.77) гэх буюу «Арслан бөөлжсөө үл идэхСайн хүн үгээ үл урвахНохой бөөлжсөө идэхМуу хүн үгээ урвах» (Хишигсүх, Янжиндулам. 2021, х.89) гэж дүрслэн бичсэн байгаа бөгөөд энэ нь зүйр үгийн санаа, бичгийн зохиолд хэрхэн өргөжин уламжилсан болохыг харуулж байна. Тэгвэл орчин үеийн афоризм маягийн бүтээлд мөн энэ санаа олонтаа туссан байна. Тодруулбал, яруу найрагч Л.Мөнхтөрийн “365” гэх афоризмын номд:«Итгэл алдвал олоход бэрхҮг алдвал барихад бэрх» (Мөнхтөр. 2021, х.368)«Үг алдснаас үхрээ алдсан дээрАм алдснаас адуугаа алдсан дээр» (Мөнхтөр. 2021, х.268) хэмээн өгүүлсэн байна. Эдгээрээс нэгэнт хэлсэн бол үгнээсээ бүү буц, баримталж чадахгүй бол үгээ бүү хэл гэсэн санааг зүйр үгээр, сургаалын зохиолоор, онч үгээр тус тус илэрхийлсэн байгаа бөгөөд монгол аман зохиолын зүйр үг дундад үеийн болон орчин цагийн бичгийн зохиолдоо уламжлан холбогдсон болохыг энэ мэт олон баримтуудаар нотолж болно. Цэцэн болон зүйр үгс нь дээрх мэтээр бичгийн зохиолд холбогдож байгаа бол «Ард түмний нийгмийн аж төрөл, хөдөлмөр тэмцлийн түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж хүнийг сургамжлах зориулалттай боловч аливаа юмны шинж байдлыг ой тойнд ортол уран хурцаар онож хэлсэн, “санааг ухацтай, яриаг чимэгтэй” болгох уран цэцэн үг хэллэгийг мэргэн үг гэнэ.» (Сампилдэндэв,


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3892Гаадамба. 2006, х.362) хэмээн тодорхойлсон байдаг мэргэн үгс нь мөн бичгийн зохиолд холбогдон уламжилсан. Энэ талаар эрдэмтэн судлаач Ш.Гаадамба «Энэ мэргэн үгтэй төстэй хоч нэр буюу хоч үг гэж байдаг бөгөөд энэ нь аль овогтон үндэстэн ястны зан суртахуун, аж байдлын онцлогийг оновчтой мэргэн тодорхойлсон агуулгатай байдаг. Жишээ нь “Монголын нууц товчоонд” (&265) тангад иргэний ерөнхий шинж байдлыг Нүдсэн балгастанНүнж нутагтан бий гэх буюу Тэрмэ гэрт тэмээн ачаат буюу (Пеллио. 1949, х.10) гэж хэлсэн нь чухам ийм хоч үгэнд хамаарах мэргэн үг болно. Бичиг ном, билэгтэн зохиолчдын бүтээл туурвилаас улмаар олны дотор тарж дэлгэрсэн цэцэд мэргэдийн үгс (крылатые слова) гэж ялган хэлэлцдэг боловч тэдгээр нь зүйр цэцэн үгийн аль нэгэнд хамаарагдуулбал зохих үг байдаг юм. Жишээ нь, монголын шинэ үеийн уран зохиолын үүслийг тавигчийн нэг Д.Нацагдоржийн эрүүл энхийн тухай ухуулгын зарим шүлгээс“Эрүүлийг хүсвэлЭмнэлгийг хүс! гэсэн үг олны дунд тарж цэцэд мэргэдийн үг болсон боловч энэ нь агуулга хэлбэр, бүтсэн аргын талаас үзвэл “цэцэн үгэнд” орох үг болжээ.» (Сампилдэндэв, Гаадамба. 2006, х.363) гэж тайлбарласан байна. Профессор С.Дулам, Г.Нандинбилиг нар мэргэн үгийн жишээ болгож «Жишээ нь: Оронгүй оргодолЗамгүй завхуулХээрээр гэр хийжХэцээр дэр хийх Хал үзэж халуун чулуу долоохАавдаа адуу манахыг заавЯмааны мах халуун дээрээ хэмээн уран шүлэглэсний араас залган “гэгчээр” гэсэн холбоос үг хэлдэг бөгөөд тэр нь зүйрийн утга, мэргэн үгийн санааг илтгэж байдаг.» (Дулам, Нандинбилиг. 2007, х.153) гэсэн буй. “Хээрээр гэр хийж, Хэцээр дэр хийж, Хал үзэж, Халуун чулуу долоож” зэрэг үгсийн утга санааг илтгэсэн нэгэн хэллэг “Монголын нууц товчоон”-д байдаг. Жишээлбэл: «Хан эцэг тану хамаг улсыг байгуулруун хар тэргүүтээ ганзагалж хар цусаа намбугалж хар нүдээ ирмэс үл хийн хавтгай чихээ дэрд үл талбин ханцугаа (ханцуйгаа) дэрлэж хормойгоо дэвсэж шүлсээ ундалж шигигээ хоноглож...» (Ред Чоймаа. 2023, х.582) гэснийг доктор Э.МөнхУчрал: «Ханцуйгаа дэрлэжХормойгоо дэвсэжШүлсээрээ ундалжШүдэнд шигдсэн Шиги махаар хооллон хоног өнгөрөөж...» (Ред Чоймаа. 2023, х.583) гэж тайлбарласан нь мөнөөхөн мэргэн үгийн уламжлалт холбоо юм.Энэ мэтээр аялгуут бус аман зохиолын өргөн дэлгэрсэн зүйл болох зүйр цэцэн үгийн уламжлал шинэчлэлийн холбоо нь эртний уран зохиол, орчин


93МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38үеийн уран зохиолд түгээмэл тусан холбогдсоор байна. Тэрхүү холбоог дараах мэтээр дүгнэж болох юм. ДүгнэлтЗүйр цэцэн үг нь эртний бичгийн зохиол түүн дотор дундад эртний үеийн сургаалын зохиол, орчин үеийн уран зохиолын онч үг зэрэгт шууд уламжилсан бөгөөд зүйр цэцэн үг-сургаалын зохиол-онч үг гэсэн холбоо монголын уран зохиолд бий болсон;Зүйр үг, цэцэн үг, мэргэн үгс нь аман зохиолын үедээ царцан хоцроогүй агаад бичгийн зохиолдоо тусан өнөөдөр ч шинэ тутам зохиогдон хөгжсөөр байгаа;Зүйр цэцэн үгс бичгийн зохиолд тусаад тэдгээр нь эргээд аман шинжтэй болох байдлаар бэнсний маягтай болох байдал ч ажиглагдаж байна гэсэн үндсэн гурван дүгнэлт хийж болохоор байна.The relationship between proverbs and literary writingBatsuuri GonchigDepartment of Literature, Mongolian National University of Education, Ulaanbaatar, MongoliaAbstractThis article clarifies the proverb, a type of Mongolian oral literature, and its tradition and renewal. It explores the relationship between Mongolian literature, including moralistic texts and aphorisms, and Western philosophical works. The article concludes that proverbs, which are a widely spread type of Mongolian oral literature, are freshly being created and developed, and a connection between proverbs, moralistic texts, and aphorisms has been created.Keywords:Proverb, aphorism, tradition, written literatureНом зүйГаадамба, М. (1969). Зүйр цэцэн үгийг зүйлчлэн ангилах асуудалд (өгүүлэл) “Аман зохиол судлал” YII боть 5-р дэвтэрГалбаатар, Д. (2012). Уран зохиол онол түүх шүүмжлэл нэвтэрхий толь. УлаанбаатарДамдинсүрэн, Ц. (1957). Монголын уран зохиолын тойм. I дэвтэр XIII-XYI зууны үе, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газарДулам, С., Нандинбилиг, Г. (2007). Монгол аман зохиолын онол. Улаанбаатар. Соёмбо принтингДэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон. (2024). Ред Ш.Чоймаа,


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3894Ц.Цэрэндорж нар Улаанбаатар: Сэлэнгэ прессМөнхтөр, Л. (2021). 365. Улаанбаатар: Тоонот принтОтгонбаяр, М. (Орч). (2021). Логик философийн трактат. Улаанбаатар. МУИС хэвлэлийн газарӨлзийхутаг, Ц. (Эмх). (1982). Монгол ардын оньсого цэцэн үг. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газарСампилдэндэв, Х. Гаадамба, Ш. (2006). Монгол аман зохиол. Улаанбаата. Бемби сан хэвлэлийн газарХишигсүх, Б. Ганболд, Д. нар. (2021). Монголын эртний уран зохиол:Улаанбаатар. МУИС хэвлэлийн газарЦэрэнсодном, Д. (2012). Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг.Улаанбаатар. Тод бичиг принт Цэдэв, Д. (1998). Ц.Дамдинсүрэн Бүрэн зохиол I боть. Улаанбаатар.Цэнджав, Д. (2010). Мянган цэн үг: Улаанбаатар. Бемби сан хэвлэлийн газар © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


95МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ЗҮҮД БОЛ ЁГТЛОЛЫН НЭГ ХЭЛБЭР МӨНЧагдаагийн Соёлмаа*Отгонтэнгэр Их Сургууль. Хүмүүнлэгийн сургууль, доктор (Ph.D), дэд профессор , Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.08 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЭнэхүү судалгааны өгүүлэлдээ бид зүүдний ёгтлолын онцлогийг судалж, зүүдийг хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл, утга судлал, ерөнхий хэл шинжлэлийн үүднээс судлах шаардлагатай гэдгийг онцолсон. Зүүд нь зөвхөн аман зохиол, бэлгэдэл зүйн судлагдахуун төдийгүй хүний дотоод ертөнцийг илэрхийлэх ёгтлолын нэг хэлбэр мөн гэж нотлохыг зорилго болгосон.Зүүдний тэмдэг нь ихэвчлэн өдөр тутмын бодит амьдралын үйл явдал, хүмүүс, юмс үзэгдлийг илэрхийлдэг бөгөөд зарим тохиолдолд эдгээр тэмдгүүд нь этгээд сонин, гаж үзэгдлүүд байдаг. Зарим иймэрхүү этгээд гаж зүүдний тэмдгүүдийн тайлбар нь олон үндэстний дунд нийтлэг байдаг бөгөөд үүнийг нийтийн ухамсаргүйтэй холбоотойгоор тайлбарлаж болно. Зүүдний тэмдэг нь ёгтлолын ёгт тэмдэг болох бөгөөд зүүдний агуулга нь өөрөө хүний далд ухамсрын ёгтлол юм. Зигмунд Фройд зүүд нь хүний хориотой хүсэл, мэдрэмжийг бэлгэдлийн хэлбэрээр илэрхийлдэг гэж үзсэн байдаг.Монгол аман зохиолын судалгааны хүрээнд судлаачид зүүдийг аман зохиол, бэлгэдэл зүйн үүднээс судалж ирсэн ч сэтгэц хэл шинжлэл, ерөнхий хэл шинжлэлийн онолын судалгааны хүрээнд судалж ирээгүй билээ. Энэхүү судалгаа нь зүүдний ёгтлолыг гүнзгийрүүлэн судлах, хэл шинжлэл, сэтгэл судлалын үүднээс зүүдийг шинжлэхэд чухал ач холбогдолтой болохыг тодорхойлсон. Ирээдүйд зүүдний хэл, бэлгэдэл зүйг бусад үндэстний сэтгэлгээтэй харьцуулан судлах нь бидний цаашдын судалгааны чухал зорилт болох юм. Харин энэ удаагийн энэхүү өгүүллээрээ бид зүүдний агуулга нь ухамсаргүйн ёгт тэмдэг, харин зүүдний тэмдэг нь ухамсаргүйн ёгт тэмдгийн ёгт тэмдэг болох тухай өгүүлэх юм.Түлхүүр үг:Ёгтлол, ёгт тэмдэг, зүүд, зүүдний тэмдэг, зүүдний хэл, зүүдний бэлгэдэлУдиртгал Судалгааны үндэслэлБид хэлний феномен, үгээр илэрхийлэх боломжгүй юмс үзэгдлийг үг хэлээр хэрхэн илэрхийлэх тухай, шашны хэл нь ёгтлол болох тухай зэрэг сэдвээс эхлээд цаашлаад ёгтлолыг гүнзгийрүүлэн судлах тусам зүүд нь ёгтлолын нэгэн хэлбэр * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3896байж болох юм гэсэн нэгэн жижиг дүгнэлтийг хийх болсон бөгөөд үүнийг нотлох үүднээс бид зүүдийг ёгтлолтой холбогдуулан судлахаар шийдсэн юм. Судалгааны зорилгоДээрх үндэслэлээс үүдэн бид зүүд нь ёгтлолын нэгэн хэлбэр болох, зүүд хэмээх ёгтлолоор дамжуулан тухайн хүний дотоод ертөнцийг, улмаар тухайн үндэстний сэтгэлгээний онцлогийг таньж мэдэж болно, өөрөөр хэлбэл зүүд нь зөвхөн аман зохиол, бэлгэдэл зүйн судлагдахуун төдийгүй сэтгэц хэл шинжлэлийн, түүнчлэн утга судлал, ерөнхий хэл шинжлэлийн онолын судлагдахуун мөн гэдгийг нотлох нь энэхүү өгүүллийн зорилго болох юм. Судалгааны аргазүйУрьдчилсан нэг дүгнэлтийг задалж олон дүгнэлтээр батлахын тулд судалгааны үндсэн бөгөөд анхдагч арга болох синтезийн аргыг ашигласан. Мөн олон жижиг дүгнэлтээ эргээд нэгэн том дүгнэлт болгон ерөнхийлөх үүднээс анализын аргыг ашигласан. Түүнчлэн зүүдний ёгтлолыг илүү тодорхой болгохын тулд асуулгын аргыг ашиглаж судалгааны материал цуглуулсан. Судалгааны цаашдын зорилго• Зүүдний ёгтлолыг бусад үндэстний соёл, шашин, утга зохиолд хэрхэн илэрхийлдэг талаар харьцуулсан судалгаа хийх;• Монголчуудын зүүдний тайллыг Азийн бусад орны зүүдний тайлалтай харьцуулсан судалгаа хийх;• Зүүдний хэлний онцлогийг илүү нарийвчлан шинжлэх зэрэг судалгааг хийх зорилготой байна. Судалгааны үр дүнЗүүд нь ёгтлолтой хэрхэн холбогдож байгааг ойлгохын тулд эхлээд ёгт, ёгтлол, ёгт үг гэж юуг хэлэх талаар авч үзье. Ёгтлол гэж юу вэ?Ёгт хэмээх үгийн утгыг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Илэрхий биш утгатай; ёгт үг; ёгт нэр; ёгтоор хэлэх; ёгт үлгэр (далд утга бүхий сургамжийн бяцхан өгүүлэл буюу шүлэг; ёгт үлгэр зохиогч)” хэмээн тайлбарласан байдаг. (Цэвэл. 1966, х.235) Мөн тольд ёгтлол хэмээх үгийн утгыг “Ёгтолсон юм, утга далдалсан юм”, харин ёгтлох хэмээх үгийн утгыг “Утгыг баахан далдлан хэлэлцэх; ёжлох ёгтлох” хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн ёгтлолыг “Үг буюу хэлцийг шууд бус шилжмэл утгаар хэрэглэж, утга далдлах нэг зүйл дүрслэг хэллэг. Хийсвэр ухагдахуун буюу санааг бодитой дүрээр дүрслэх арга. Ёгт үлгэр, үлгэр, зүйр үг, оньсого зэрэгт амьтдын дүрээр тодорхой хүмүүсийн зан чанар хийгээд нийгмийн үзэгдлийг ёгтлон үзүүлдэг. Үнэгээр зальтай, туулайгаар аймхай, илжгээр зөрүүд гөжүүд зан чанар гэх мэт” (Базаррагчаа. 2014, х.102-103) гэж тодорхойлсон байдаг.


97МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Бидний үзэж байгаагаар ёгтлол нь:• Аливаа зүйлийн утгыг далдлан өөр юм үзэгдлээр, өөр үгээр төлөөлүүлэн илэрхийлэх арга болохоос гадна үг, хэлээр илэрхийлэх боломжгүй үзэгдэл юмсыг илэрхийлэх арга болдог. Тиймээс Буддизм төдийгүй Христийн шашинд ёгтлолыг өөрийн үндсэн хэл болгон ашигладаг; • Түүнчлэн үнэнийг гуйвуулахаас хамгаалах арга болгож ёгтлолыг Буддизмд ашигладаг;• Мөн аливаа хэлний тэмдэг нь өөрөө ёгт тэмдэг байдаг; монгол үндэсний бичгийн үе бүтээвэр нь байгалийн ёгт тэмдэг байдаг. Ийнхүү ёгтлолыг гүнзгийрүүлэн судлах тусам зүүдтэй холбогдож, зүүдэнд үзэгдэж буй юм үзэгдэл нь бэлгэдэл буюу ёгт тэмдэг болох төдийгүй зүүд бүхэлдээ өөрөө хүний дотоод сэтгэлийн ёгтлол болох тухай гүнзгийрүүлэн судлах сэтгэлийг төрүүлсэн юм.Зүүд гэж юу вэ?Зүүдэлж үзээгүй хүн гэж үгүй. Тэгвэл зүүд гэж юу болохыг хүн бүр тодорхойлж чадна гэсэн үг. Товчдоо хүнийг унтаж байх явцад тархинд болж буй хийсвэр үзэгдлийг зүүд гэнэ. Зүүд нь өөрийн гэсэн үйл явдалтай, тэрхүү үйл явдалд оролцогч хүн ба бусад амьтад, юм үзэгдэл, үг хэллэгтэй байдаг. Зүүдний агуулга нь энгийн өдөр тутмын үйл явдлыг тусгасан байхаас гадна галзуу солиотой мэт хачин жигтэй, хүний санаанд багтамгүй үйл явдал, үзэгдэл ч байж болдгоороо хүний ухамсрын бас нэгэн сонирхолтой төлөв билээ. Тийм ч учраас Фройд зүүдийг “transient psychoses” буюу “түр зуурын сэтгэцийн эмгэг”, “everynight madness” буюу “шөнө бүрийн солиорол”-ын нэг төрөл гэж нэрлэсэн байдаг. Тэрээр мөн “ухамсаргүй рүү явах зам” ч гэж нэрлэсэн байдаг. (Freud called dreams “transient psychoses” and models of “everynight madness.” He also called them “the royal road to the unconscious.”) (Gerrig. 2013, p.130) Зүүдийг Буддизмд судалсан ньХүний сэтгэлийн үргэлжлэлийг өмнөх төрлөөс ирээд энэ бие махбодын бүдүүн биетэй нэгдэвч эргээд нарийн бие болж салах, мөн эргээд бүдүүн биед шингэх гэх мэт эцэс төгсгөлгүй гинжин хэлхээнд нь бүхий л олон хувирсан эерэг болон сөрөг төлөвүүдтэй нь маш гүн гүнзгий судалсан цорын ганц ухаан бол Буддизм юм. Тиймээс Буддизм зүүд нойрыг ухамсрын нэгэн өөрчлөгдсөн төлөв гэж үздэг учраас зургаан зуурдад багтааж зүүдний зуурд буюу зүүдний завсрын төлөв гэж тусгайлан судалсан байдаг. Тухайлбал, зүүдний завсрын төлөвийг:“Intermediate State of Dream (rmi-lam bar-do) Зүүдний завсрын төлөв нь унтах мөчөөс эхлээд сэрэхэд дуусдаг. Энэхүү завсрын төлөв нь тухайн дадуулагчийг зүүдний хуурмаг мөн чанар болон бидний сэрүүн төлөвийн хоорондын ижил талыг танихад нь боломж олгодог. Сэтгэлийн болон үзэгдлийн жинхэнэ мөн чанарын ухамсрыг гүн нойр болон зүүдний аль алиных нь үеэр тогтвортой барих чадварыг сайжруулдаг зүүдний йогтой холбоотойгоор энэхүү дадлыг боловсруулдаг” гэж тодорхойлсон байдаг. (Соёлмаа. 2022, х.58)


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3898Буддизмд нойрны төлөвийг үхэлтэй адилтган үзэж үхлийн завсрын төлөвийн адил зүүдний завсрын төлөв гэж үздэг бөгөөд энгийн ард түмний дунд ч “унтах нь үхэхийн хагас” гэсэн ойлголт, хэллэг амаас ам дамжин яригдсаар ирсэн байдаг. Тухайлбал,“Жирийн хүний амьдралд ухамсрын суурь нь зүүдгүй нойрсох үед дахин дахин, эцэст нь үхэх үед илэрдэг. Харин бясалгагч шаматагийн тусламжтайгаар атгагт бодлуудыг суллаж, өөрийн, бусдын биеийнхээ, орчин тойрны үзэгдлийг арилгаснаар энэхүү ухамсрын суурьт зориуд нэвтэрч болдог. Энэ үед унтах болон үхэх үед гардаг шиг сэтгэл дотогш хураагдаж, мэдрэлийн эрхтнүүд идэвхгүй байдалд орж, хувь хүний ухамсрын урсгалд үзэгдэж байгаа аливаа үзэгдлүүдийн суурь нь болсон тунгалаг тодорхой ухамсрын төлөв байдал л үлддэг. Бие, сэтгэлийн аливаа сэрэлд тусгагдаж байгаа хамаг юмс ухамсрын суурийн тодорхой хурц чанартай холигдоно. Цэвэр тунгалаг усны мандал дээр тэнгэрийн эрхэс одод хурцаар тусах адил бүх л ертөнц хорвоогийн үзэгдэл энэхүү хоосон, тодорхой ухамсрын сууринд тусч байдаг. Буддын сэтгэгчдийн үздэгээр ухамсрын суурийг ингэж тодорхойгоор, ухамсартайгаар үзэх нь бүтээлч байдлын их ундаргыг нээдэг бол зүүдгүй нойрсох болон үхэх үед ихэнхдээ бүдэг байдалд л живсэн байдаг.” (Данзанжамц. 2011, х.136-137) Зүүдийг үзэх монголчуудын үзэл Монголчууд эртнээс зүүдийг онцгойлон анхаарч, зүүдээ манах, зүүд тайлах өөрийн гэсэн уламжлалт соёлтой байсаар ирсэн билээ. Энэ нь монголчууд эрт үеэс тэнгэр шүтлэгтэй, бөөгийн шашинтай байснаас улбаатай бөгөөд зүүдний талаарх үзэл сэтгэлгээ нь ийнхүү монгол ардын үлгэр, баатарлаг тууль, зүйр цэцэн үгс зэрэгт тусгалаа олсон байдаг. Монголчууд үүрээр зүүдэлсэн зүүд үнэн байж биелдэг хэмээн амаар уламжлан ярьж ирсэн нь Буддын шашны судар номд хүртэл бичигдсэнээр батлагддаг. Тухайлбал, “Үхэгсдийн төвд судар буюу Завсрын төлөвт сонссоноор чөлөөлөгдөх” хэмээх сударт “Эхлээд, шөнө орой юм уу эсвэл шөнө дундын орчим зүүдлэгдсэн зүүд итгэлгүй гэдгийг мэдэх хэрэгтэй: Гэхдээ, хэрэв үүр тэмдгэрэхээс үүр цайх хооронд муур юм уу улаан нүүртэй цагаан сармагчин унаад зүүн зүг рүү алсын алс явж байгаагаар зүүдэлбэл King Spirits**-ээс шалтгаалсан үхлийн дохио тэмдэг гэж үздэг” ([First, one should know that] those dreams which occur in the late evening or around midnight are unreliable,But if one dreams between dawn and daybreak that:One is riding a cat or a white monkey with a red face,While moving further and further towards the east,It is said that this is a sign of death caused by king spirits.) хэмээснээс харахад үүрээс бусад цагт зүүдэлсэн бол тэр зүүдэнд итгэхгүй байж болно гэсэн санааг ** King Spirits rgyal-poУур хилэн, үзэн ядалтын давамгай байдлаараа өөрсдийн онцгой дүрүүдээ хүлээж авсан гэгддэг эрэгтэй бодгалиудын ангилал. Тэдний олон энгийн дүрүүд нь хаадын бие, хэл, сэтгэл, онцлог шинжүүд болон үйл хэрэг гэж тухайлан танигдсан хамгаалагч бурхан Pehar-ын (rgyal-po sku lnga) энэ ертөнцийн бус 5 дүрээс ялгаатай.


99МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38агуулсан байна. (Penguin, 2007, p.160) Мөн энэ санааг монголчуудын зүүдний тайллыг өгүүлсэн зүүдний судраас харж болно. Монголчууд зүүдний тайллыг ам дамжин ярьж уламжлуулан ирсэн бөгөөд энэ тайллын дагуу гэр бүлийн хүрээнд нэгнийхээ зүүдийг тайлахаас гадна ойрын болон холын ирээдүйгээ ч энэ тайллын дагуу таамаглаж, ажил үйлсээ ч төлөвлөсөөр иржээ. Тухайлбал, шөнийг гурав хуваагаад үдшийн зүүд бол урьдын авьяас мөн, шөнө дундын зүүд бол самуу мангасын эндүүрэл, харин үүрийн зүүд нь хожим ирэхийн ёр гэж амаас ам дамжин яригдсаар иржээ. Үүнээс үзэхэд монголчууд зүүдийг зөнтэй, зөнгүй хэмээн ангилж ялгаж үздэг болох нь харагдаж байна. Энэ сэтгэлгээ нь ардын аман зохиол, баатарлаг туульс зэрэгт тусгагдсан байдаг. Тухайлбал, “Зүүдчин хүү” хэмээх монгол ардын үлгэрт зүүдчин хүү хааныг албат цэргүүдтэй нь дараад хатнаар нь боол хийж байна гэж зүүдлэв гэтэл хаан тэр зүүдийг биелүүлэхгүйн тулд хүүг хөл гарыг нь гэмтээгээд гадаад далайн захад аваачаад хаясан ч эцэст нь тэр зүүд нь биелж байгаагаар өгүүлдэг. (БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, 1982, х.140) Монголчууд хэрэв үүрийн цагаар сайн зүүд зүүдэлсэн бол сэрмэгцээ өөрийн сэтгэлийн нүглийг тонилгож өгөхийг бурхан тэнгэрээс хүсэн залбирсны дараа бурхан тэнгэрийн хайр ивээлд талархал илэрхийлээд мөлгөр чулуу авч чулуундаа “зүүд зөнгийн сайн ёр биелэг” хэмээн шившээд даавуунд боогоод өвөрлөж явдаг домтой байжээ. Харин эсрэгээр муу ёрын зүүд зүүдэллээ гэж үзвэл мөн адил бурхан тэнгэртээ залбирсны дараа модны зомгол аваад “муу ёрын зүүдийг энэ зомгол зүүдлэв” гэж шившээд зомголоо хугалж хоёр хуваагаад баруун гар дахийг нь галд хаяж домнодог байжээ. Үүнээс үзэхэд, үхэх болон унтах үед хүний өдөр тутмын бүдүүн ухамсар хураагдаж, бүрхэг байдалд орж, нарийн ухамсрын төлөвт ойртож очдог байна. Ийнхүү нойрондоо нарийн ухамсрын төлөвт ойртсон үедээ хүн зүүдний янз бүрийн тэмдгүүдийг үздэг бөгөөд эдгээр зүүдний тэмдгүүд нь ухамсаргүй буюу нарийн ухамсрын төлөвөөс ирдэг байна. Гэвч зүүд бүр ухамсаргүйтэй холбоотой байдаггүй, харин REM нойрны үеийн зүүд нь илүү хачин жигтэй тэмдгүүдтэй байх буюу хүний ухамсаргүйд дарагдсан мэдрэмжүүдтэй нь холбоотой, мөн зарим тохиолдолд зөнтэй байдаг байна. REM буюу нүдний хурдан хөдөлгөөнт нойр гэдэг нь хүний бүтэн шөнийн нойрыг таван үе шат болгон хуваахад хамгийн сүүлийн үе шат бөгөөд энэ үед хүний нүдний булчингаас бусад бүх булчин хөших төдийгүй тэр үед зүүд зүүдлэхэд хүний нүдний хөдөлгөөн хурдасдаг байна. REM нойрны цагийг баримжаагаар тогтоовол үүр шөнийн цаг байх бололтой. Тиймээс энэ үед хүн ухамсаргүйдээ дарагдсан хориотой хүсэл, мэдрэмжүүдтэйгээ холбогдох бөгөөд тэдгээр дарагдсан хүсэл мэдрэмжүүд нь зүүдэнд янз бүрийн жигтэй тэмдгүүдээр илэрдэг байж болно. Өөрөөр хэлбэл, хүний ухамсаргүйд дарагдсан хориотой хүсэл мэдрэмжүүд нь ёгт тэмдгээр дамжуулан хүнд зүүдлэгдсэнээс REM нойрны зүүд нь тийнхүү хачин жигтэй, эсвэл зөнтэй байдаг бололтой. Тийм ч учраас монголчуудын дунд үүрээр зүүдэлсэн зүүд зөнтэй хэмээн хэлэлцдэг биз.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38100Монголчуудын зүүдний талаарх үзэл сэтгэлгээг бэлгэдэл зүйн үүднээс С.Дулам судалж “Монгол бэлгэдэл зүй” хэмээх нэгэн сэдэвт бүтээлдээ зүүдний бэлгэдэл зүйг нэгэн бүлэг болгон дэлгэрүүлэн авч үзсэн байдаг. Үүнд зүүдний талаарх монголчуудын үзэл, зүүдний тайлал, зүүд манах ёс, зүүдний хариулга зэргийг дэлгэрүүлэн авч үзсэн байдаг бөгөөд эндээс монголчууд зүүд зүүдлэх цагийг хүртэл онцгойлон чухалчилдаг байсныг баатарлаг туульс болон монгол ардын үлгэр зэргээс сурвалжлан эш баримттайгаар өгүүлсэн бий. (Дулам. 2002) Зүүдний тэмдэг Зүүдний тэмдгүүд гэдэг нь таны зүүдэнд байнга орж байдаг үйл ажиллагаа, нөхцөл байдал, хүмүүс, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хэлдэг. (Данзанжамц. 2011, х.135) Өөрөөр хэлбэл товчхондоо зүүдний тэмдэг гэдэг нь зүүдэнд үзэгддэг үйл явдал, хүн ба юмс үзэгдэл юм. Зүүдний тэмдэг нь олон үндэстний дунд нийтлэг ижил тайлбартай байх нь бий. Тухайлбал, шүд унаж байгаагаар зүүдэлбэл ах дүүсээс хүн үхнэ гэх мэт. Монголчуудын дунд байдаг энэ зүүдний тэмдгийн тайлбар нь бусад үндэстнүүдэд, тухайлбал Хятад үндэстний зүүдний тайлбарт ч мөн адил байдаг нь ам дамжин яригдсаар байдаг билээ. Түүнчлэн үхлийг ёрлосон зүүдний талаар монголчууд “тэмээн жингийн цуваа зүүн тийш чиглээд явж байгаагаар зүүдэлбэл зүүдэлсэн эзэн удахгүй үхэхийн шинж” гэж ам дамжин ярьсаар ирсэн байдаг нь зүүдэнд үзэгддэг үхлийн дохио тэмдгийг шинжих талаар төвд сударт өгүүлсэнтэй тохирч байдаг. (Penguin. 2007, p.160) Энд монголчуудын зүүн зүгийг муушааж үздэг сэтгэлгээний улбаа мөн харагдаж байдаг нь Төвдийн Буддизмын нөлөө байж болзошгүй юм. Мөн улаан хувцас өмсөж байгаагаар зүүдэлбэл үхлийн ёр тэмдэг гэж үздэг монголчуудын үзэл төвдүүдийн үзэлтэй тохирч байдаг нь мөн энэхүү төвд судраас харагддаг. Жишээлбэл,“Улаан хувцас өмсөөд улаан цэцэгийн эрхиэр гоёж байгаагаар зүүдэлбэлУлаан цэцэг дахин дахин түүж байгаагаар зүүдэлбэлУлаанаар хучигдсан уул руу авирч зүүдэлбэлУлаан торгон ороолтоор толгойгоо ороосон байгаагаар зүүдэлбэл Өвдөөгүй байсан ч үхлийн цаг хугацаа тодорхойгүйгээр ёрлодог” гэсэн байдаг. (Penguin. 2007, p.161) Эндээс нэгэн асуулт урган гарна. Өөр өөр үндэстнүүдийн хувьд ижил утга агуулгатай зүүдний тэмдэг ижил байх боломжтой юу? Зүүдлэх бол байгалийн үзэгдэл. Үхэх ч бас байгалийн үзэгдэл. Тодруулбал зүүдлэх болон үхэх үйл явц нь бидний хүсэл зориг, нас хүйс, ямар үндэстэн, ямар шашин шүтлэгтэй байхаас үл хамаардаг байх ёстой гэсэн үг. Тэгвэл байгалийн үзэгдлийг ёрлосон байгалийн үзэгдлийн тэмдэг нь мөн адил байгалийн үзэгдэл байх ёстой. Энэ нь олон үндэстний хувьд зүүдний ёр тэмдэг, зүүдний тайлбар ижил байх ёстой болно гэсэн үг юм.Гэтэл нөгөө талаас, олонх зүүдний тэмдэг олон үндэстнүүдийн хувьд ижил байдаггүй. Тухайлбал, үхлийг ёрлосон зүүдний тэмдгийг төвд сударт “улаан нүүртэй цагаан сармагчин унаад зүүн зүг рүү алсын алс явж байгаагаар


Click to View FlipBook Version