The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Монгол судлалын чуулган №38

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2025-12-03 04:29:58

Монгол судлалын чуулган №38

Монгол судлалын чуулган №38

101МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38зүүдэлбэл үхлийн ёр тэмдэг” гэж үздэг. Гэтэл улаан нүүртэй цагаан сармагчинг монгол хүн тэр бүр зүүдлэхгүй, учир нь Монголд сармагчин байхгүй учраас монгол хүний сэтгэлгээ, далд ухамсарт сармагчинтай холбоотой ямар ч туршлага байхгүй юм. Мөн ийм сармагчинг европ зүгийн цагаан арьстнууд мөн зүүдлэхгүй л болов уу. Ийнхүү олон үндэстний хувьд нэг ижил байгалийн үзэгдлийг ёрлосон зүүдний тэмдэг нь зарим тохиолдолд ижил буюу нийгмийн шинжтэй байх нь юуны учраас вэ? Үүнийг нийтийн ухамсаргүйгээр тайлбарлах боломжтой. Юнг эртний үлгэр домгууд болон хуучны соёлууд дахь бэлгэ тэмдгүүдийг судалж үзээд нийтийн ухамсаргүй хэмээх ойлголтыг гаргаж иржээ. Юнг “Өөр өөр соёлуудад байдаг бэлгэ тэмдгүүд нь ямар нэгэн байдлаар хоорондоо адил төстэй, уялдаа холбоотой байсан тул үүнээс үүдэн тэр бүх хүн төрөлхтний хувьд нийтлэг, түгээмэл ямар нэгэн зүйл байна гээд түүнийгээ нийтийн ухамсаргүй гэж нэрлэжээ.” (Л.Төрбурам, 2024, х.234) Үүний нөгөө талд байгалийн үзэгдлийг ёрлосон утга агуулгатай зүүдний олонх ёр тэмдэг нь үндэстэн бүрд ялгаатай байгаагийн учрыг зүүд нь өөрөө бас нийгмийн шинжтэй байдгаар тайлбарлаж болохоос гадна аливаа үндэстэн бүрийн хэдэн сая жилийн турш туулж ирсэн амьдралын хэв маяг, газарзүйн онцлог нь тухайн үндэстний хувь хүн бүрийн сэтгэлгээнд нь гүн шингэж улмаар далд ухамсарт нь гүнзгий суусан байдгаар тайлбарлаж болох юм. Зүүд нь ёгт тэмдэг болох ньБодит амьдрал дээр хэзээ ч байгаагүй, байх боломжгүй юм үзэгдлийг та зөвхөн зүүдэндээ л харах боломжтой. Галзуу солиотой мэт тэр үзэгдлийг бид зүүдэлж байх мөчдөө яг л бодит үзэгдэл мэтээр хүлээж авч айж эмээж эсвэл баярлаж таашааж байдаг. Харин зүүднээс сэрээд эргээд санахад байж боломжгүй этгээд гаж үзэгдлүүд байдаг. Гэвч зүүд болгон тийм этгээд үзэгдэл, үйл явдалтай байдаггүй, ихэвчлэн өдөр тутмын ердийн амьдралын хэвийн үзэгдэл байх нь түгээмэл байдаг. Зүүдэлж буй үедээ этгээд гаж зүүдний тэмдгүүдээр нь зүүдэлж буйгаа мэдэх тохиолдол байдаг бөгөөд энгийн хүмүүсийн хувьд ийм ухамсарт зүүд маш ховор тохиолддог бол Буддын шашинд зүүдний йогоор дамжуулан ийм ухамсарт зүүд зүүдлэх дадуулга байдаг байна. Зүүдний тэмдэг нь зүүдний өөрийнх нь агуулгын ёгт тэмдэг юм. Харин зүүдний агуулга нь тухайн хүний далд ухамсрын ёгтлол юм. Тэгвэл зүүдний тэмдэг нь ёгтлолын ёгтлол юм. Зүүдний тэмдгийг яагаад ёгтлолын ёгт тэмдэг гэж үзэж байгааг сэтгэл судлалын ухаанд Зигмунд Фройдын зүүдний тэмдгийн талаарх сонирхолтой дүгнэлтээр тайлбарлаж болно. Тэрээр “Зүүдэнд хоёр идэвхтэй хүч үйлчилж байдаг нь хүсэл ба хүслийн эсрэг хориг (censorship***) юм. Хоригийг хариуцдаг ухамсаргүйн хүчин зүйл *** Censorship – Psychology. Prevention of disturbing or painful thoughts or feelings from reaching consciousness except in a disguised form.Сэтгэл түгшээх болон дарамттай бодол санаа, мэдрэмжүүдийг далд хэлбэрээс бусад тохиолдолд ухамсарт хүрэхээс урьдчилан сэргийлэх. (The American Heritage Dictionary


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38102нь (censor****) зүүдний далд нуугдмал утга агуулгыг Фройдын зүүдний бүтээл (dream work*****) гэж тодорхойлсон гажуудлын үйл явцын дараа зүүдлэгчдэд харагддаг ил тод агуулга болгон хувиргадаг. Ил тод утга агуулга нь тухайн түүхийн хүлээж авч болохуйц тайлбар; харин нуугдмал утга агуулга нь нийгмийн болон хувь хүний хувьд хүлээж авч болохооргүй тайлбарыг илэрхийлдэг боловч үнэн бөгөөд “засаагүй” байдаг. (The two dynamic forces operating in dreams are thus the wish and the censorship, a defense against the wish. The censor transforms the hidden meaning, or latent content, of the dream into manifest content, which appears to the dreamer after a distortion process that Freud referred to as dream work. The manifest content is the acceptable version of the story; the latent content represents the socially or personally unacceptable version but also the true, “uncut” one) (Gerrig, 2013, p.131) гэжээ. Өөрөөр хэлбэл тэрээр хүмүүсийн зүүд нь тэдэнд өнгөлөн далдалсан бэлгэдлийн хэлбэрээр далд ухамсартаа байгаа хүчтэй хүслээ илэрхийлэх боломжийг олгодог. Тэдгээр хүслүүд нь хүмүүс эсрэг хүйстний бэлгийн хүслэн болох гэх мэт хориотой хүслүүдээ нуудаг учраас өнгөлөн далдалсан хэлбэрээр гарч ирдэг гэж үздэг байжээ. Яагаад ухамсарт байгаа хүсэл, мэдрэмж нь тийнхүү бэлгэдлийн хэлбэрээр, өөрөөр хэлбэл ёгт тэмдгээр дамжуулж зүүдэнд ордог вэ гэдэг нь нойр бол ухамсрын нэгэн хувирсан хэлбэр гэж сэтгэл судлалд үздэг бөгөөд ухамсаргүйгээс гарч ирж буй тэдгээр хүсэл, мэдрэмжүүд нь мөн л хувирсан хэлбэрээр нойронд үзэгддэгтэй холбоотой ажээ.Сэтгэл судлаачид зүүдийг бодит амьдралын ёгтлол мөн гэдэг дээр ихэвчлэн санал нэгддэг ч судлахад маш төвөгтэй учраас энэ талын судалгаа маш бага байдаг байна. (Жөүзи Малиновски. 2023, х.71) ДүгнэлтЗүүд нь нэгэнтээ зөвхөн зөнч бэлгэч, физикч, сэтгэл судлаач нарын судлагдахуун байсан бол одоо шинжлэх ухааны судлаачдын судалгааны гол сэдэв болоод байна. Зүүдийг орчин цагт сэтгэл судлалаас гадна биологи, тархи судлал, сэтгэл заслын салбар зэрэг ухаануудад судлахын зэрэгцээ шашин судлал, аман зохиол, бэлгэдэл зүйн талаас судалж байна. Гэвч монголчууд зүүдийг аман зохиолын хүрээнд бэлгэдэл зүйтэй холбоотойгоор зан үйлийн аман зохиолын хүрээнд судалж ирсэн ч хэл шинжлэлийн онолын түвшинд судлагдахуун болгож ирээгүй билээ. Тиймээс зүүдийг аливаа хүний далд ухамсрын илрэл буюу ухамсаргүйн хэл гэдэг талаас нь сэтгэц хэл шинжлэлийн, агуулга хэлбэрийн харьцаа талаас нь ерөнхий хэл шинжлэлийн судлагдахуун гэж үзэж судлах хэрэгцээ шаардлага байна гэж бид үзэж байна.of the English Language. Houghton Mifflin Harcourt. Boston. New York.)**** Censor – The agent in the unconscious that is responsible for censorship. (The American Heritage Dictionary of the English Language. Houghton Mifflin Harcourt. Boston. New York.)Хоригийг хариуцдаг ухамсаргүйн хүчин зүйл. ***** Dream work – Psychoanalysis. Зүүдлэгчээс бодит утгыг нуун дарагдуулахын тулд ухамсаргүй оюун ухаан нь зүүдний илэрхий агуулгыг өөрчилдөг үйл явц.


103МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Ийнхүү зүүдний тэмдэг нь зүүдний утга агуулгыг ёгт хэлбэрээр илэрхийлдэг юм бол зүүдний тэмдэг нь өөрөө ёгт тэмдэг болох бөгөөд ийнхүү үзвэл ёгтлолтой холбож судалгааны хүрээг өргөжүүлэн судлах нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд бид хүрч байна. Зүүд нь хүний далд ухамсарт буй мэдрэмж, хүсэл, айдас, төсөөллийг ёгт тэмдгийн хэлбэрээр илэрхийлдэг ёгтлолын нэг хэлбэр юм. Үүнд:1. Зүүд нь бэлгэдлийн хэл байдаг: Зүүдэнд үзэгддэг тэмдэг, дүрс нь бодит амьдралын утгыг “далдлан” илэрхийлсэн ёгт тэмдэг бөгөөд Фройдын үзэж байгаачлан хориотой хүслүүд эдгээр тэмдгээр дамжиж гардаг.2. Зүүд нь ухамсаргүйтэй холбоотой байдаг: Зүүдний агуулга нь ухамсаргүйн ёгтлол буюу “далд утга”-аас бүрддэг. REM үеийн зүүдний жигтэй тэмдгүүд энэ холбоог тодорхой харуулдаг.3. Зүүдний соёлын нийтлэг байдал: Олон үндэстний зүүдний тайлбарт нийцэх тэмдгүүд (шүд унах, улаан хувцас гэх мэт) нь Юнгийн “нийтийн ухамсаргүй”-н илрэл бөгөөд зүүдийг хүний түүхэн-соёлын ёгтлол болохыг батална.4. Монголын онцлог: Монголчууд зүүдийг “зөн”, “муу ёр”-той холбон тайлбарлах нь Буддын шашин, тэнгэр шүтлэгийн нөлөөгөөр үүссэн өвөрмөц ёгтлолын систем юм.Тиймээс зүүд нь зөвхөн сэтгэл зүйн феномен төдийгүй хэл, соёл, ухамсаргүйг холбосон цогц ёгтлол бөгөөд судлах явцад хүний дотоод ертөнцийг тайлж, нийгмийн сэтгэлгээний гүнийг илэн далангүй нээх боломжийг олгодог. “Зүүдний тэмдэг нь ёгтлолын ёгт тэмдэг, харин зүүдний агуулга нь ухамсаргүйн ёгтлол юм.”Мөн ёгтлолын хүрээнд зүүдний хэлийг судлахдаа нэгэн үндэстний сэтгэлгээний онцлог нь зүүдний хэлээр хэрхэн илэрхийлэгдсэн нь өөр үндэстнүүдийн сэтгэлгээтэй адил болон ялгаатай талыг нь илрүүлэх харьцуулсан судалгаа хийх нь бидний цаашдын судалгааны зорилго болох юм. Dreams are form of allegorySoyolmaa ChagdaaOtgontenger University. School of Humanities, Associate professor, Ph. DAbstractDreams, once the exclusive domain of fortune-tellers, physicists, and psychologists, have now become a central subject of scientific research. In contemporary times, dreams are studied not only in psychology but also in fields such as biology, neuroscience, psychotherapy, religious studies, literature, and semiotics.However, while Mongolians have traditionally studied dreams within the framework of oral literature, particularly in relation to symbolic and ritualistic oral traditions, they have not yet approached dreams from a linguistic theoretical perspective.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38104Therefore, it is necessary to study dreams as manifestations of the subconscious or the language of the unconscious, examining them from the standpoint of psycholinguistics and the relationship between content and form within the broader framework of general linguistics.If dream symbols express the meaning and content of dreams through metaphorical forms, then dream symbols themselves can be considered metaphorical signs. Consequently, it is appropriate to expand the scope of research by connecting dream studies with metaphor theory.Furthermore, within the framework of metaphor theory, studying the language of dreams will allow us to explore how the unique thought patterns of a nation are expressed through dream language. This will enable us to identify similarities and differences with the thought patterns of other nations, making comparative research a key objective of our future studies.Keywords: Allegory, dreams, dreams sign, dreams language, dreams symbol.Ном зүйМонгол хэлээр:БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн. (1982). Монгол ардын үлгэр. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. Дулам, С. (2002). Монгол бэлгэдэл зүй. Дөтгөөр дэвтэр. Улаанбаатар. МУИСийн хэвлэх. Дээрхийн гэгээн XIY Далай лам Данзанжамц. (2011). Нойр, Зүүд, Үхэл. Улаанбаатар.Жөүзи Малиновски. (2023). Зүүдний сэтгэл судлал. Улаанбаатар. Сайколожи Паблишинг.Зээнямбуу, Ч., Базаррагчаа, М. (2014). Хэлшинжлэлийн нэр томьёоны тайлбар толь. Тэргүүн дэвтэр. Улаанбаатар. Бит прэсс. Соёлмаа, Ч. (2022). Буддын шашны зарим үг хэллэгийн тайлбар англи-монгол толь. Улаанбаатар. Удам Соёл хэвлэлийн газар.Лхамын Төрбурам. (2024). Сэтгэл судлалын түүхийн жимээр. Улаанбаатар. Сайколожи Паблишинг.Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. Англи хэлээр: Richard J. Gerrig. (2013). Psychology and Life. 20th ed. (2007) The Tibetan Book of the Dead. The great Liberation by Hearing in the Intermediate States. Penguin. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


105МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38В.ИНЖАННАШИЙН “ХӨХ СУДАР” РОМАН ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮРПүрэвсүрэнгийн Яньдий*МУБИС. НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор (Ph.D),Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйДундад зууны үеийн бичгийн их хүн Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар” романыг өрнө, дорнын эрдэмтэн судлаачид судалж, цөөнгүй бүтээлийг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгосныг утга зохиол судлалын түүх тодорхой харуулдаг. Бид энэ удаа В.Инжаннашийн “Хөх судар” роман дахь эмэгтэйчүүдийн дүрийн зарим онцлогийг тодруулахыг зорьлоо. Эмэгтэйчүүд аль ч нийгэм, гэр бүлийн харьцаанд өвөрмөц байр суурь эзэлдэг тул тэдний асуудал нь философид тусгай судлагдахуун болдог бөгөөд тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засгийн байгуулал, түүхэн онцлогоос хамаарч үргэлж өөрчлөгдөн хөгжиж байдаг. Тэгвэл В.Инжаннаши “Хөх судар” романдаа эмэгтэйчүүдийн дүрийг түүх ба уран сайхны талаас нь боловсруулахдаа нийгэмд ямар байр суурь эзэлж байсан, тухайн цаг үе нь тэдэнд хэрхэн хандаж байсан, ямар үүрэг хүлээлгэж байсан зэргийг гол гол баатруудынхаа хувь заяатай сүлжилдүүлэн нүдэнд харагдахуйц бодитой уран яруу дүрсэлсэн байна. Энэхүү дүр бүтээсэн онцлогийг тодруулахдаа бид ажиглах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх зэрэг судалгааны аргуудыг ашигласан болно.Түлхүүр үг Түүхэн дүр, уран сайхны дүр, дүр дүслэл, роман, эмэгтэйчүүдУдиртгал“Хөх судар” романыг нягтлан үзвэл зохиолч маш олон зүйлийг уншиж, судалж, ихээхэн хүч хөдөлмөр шингээн бичсэн нь илэрхий байдаг. Ялангуяа энэ нь түүхэн болон уран сайхны дүр бүтээсэн онцлогоос нь тодорхой харагддаг. Энэ талаар судлаач В.Янжиндулам “В.Инжаннашийн “Хөх судар” роман нь уран дүрийн боловсруулалт, дүрслэхүйн ур ухаан, утга төгөлдөр яруу тансаг хэл найруулгаараа түүхэн сурвалжаас илт ялгардагийн учир нь аман зохиолын шавхдашгүй баян сан, түүхэн сурвалжийн сонгодог бичгийн хэлд нь бий...”(Янжиндулам, 2016, х.86) хэмээн онцлон тэмдэглэжээ. Үнэхээр тус романд урлан бүтээсэн эмэгтэйчүүдийн дүр нь тэдний эрхийг тунхаглан зарлаж, эрдэм ухаан, тэсвэр тэвчээрээр эрэгтэйчүүдээс ер дуташгүй бүсгүй хүний магтуу дуулал болсон юм. Тиймээс бид тус романы эмэгтэйчүүдийн дүрүүдээс гол * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38106дүр болох Тайцзу буюу Чингис хааны эх - Өэлүн үжин, Чингис хааны хатанБөртэ үжин, Ван ханы охин - Солонгоо, жирийн ардын охин-Хонгорзул нарын дүрийг сонгон тухайн үеийн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, байр суурь, эрх чөлөөг хэрхэн дүрсэлснийг тодруулан авч үзэх зорилго тавьсан төдийгүй зохиолчийн эмэгтэй хүнд хэрхэн ханддаг байсан хийгээд романд бүтээсэн дүрүүдээр эмэгтэйчүүдийн дүр дүрслэлийн уламжлалт сэтгэлгээнд шинэчлэл хийж чадсан үгүйг тодруулах болно. Ингээд бид тус романы эмэгтэйчүүдийн дүрийг дараах байдлаар авч үзлээ.1. “Хөх судар” роман дахь түүхэн эмэгтэйчүүдийн дүрСудлаач В.Янжиндулам “Их Юань улсын мандсан төрийн хөх судар” романы дүрийн судалгаа” хэмээх нэг сэдэвт бүтээлдээ тус романы дүрүүдийг ерөнхийд нь түүхэн ба уран сайхны дүр гэж ангилан үзээд түүнийгээ дотор нь нарийвчлан:1. “Хааны дүр Гэгээн хаан Бадрангуй хаад Харанхуй хаад2. Түшмэл сайд нарын дүр Цэргийн жанжид Бичгийн түшмэд Элч зууч 3. Эмэгтэйчүүдийн дүрТөрийн хатадХааны гүнж нарОхид бүсгүйчүүд” хэмээн ангилсан байна. (Янжиндулам. 2016, х.37) Эндээс бидний өгүүллийн сэдэвтэй холбоотой нь гурав дахь ангилал буюу эмэгтэйчүүдийн дүр бөгөөд судлаач В.Янжиндулам нэг сэдэвт бүтээлдээ эмэгтэйчүүдийн талаар тусгайлан авч үзээгүй байна. Тиймээс бид энэ удаа “Хөх судар” романд дүрслэгдсэн түүхэн хатадаас Чингис хааны эх - Өэлүн Үжин, Чингис хааны хатан - Бөртэ Үжингийн дүртэй холбоотой зарим өгүүлэмжийг тодруулан авч үзье. Учир нь “Хөх судар” роман “Монголын нууц товчоо”-ны гол үзэл санаа болох нэгдсэн улс байгуулах үйл явдлыг тусгасан бөгөөд тэрхүү их төрийг байгуулахад эмэгтэйчүүд ялангуяа хатад ямар хувь нэмэр оруулсныг тус хоёр хатны дүрээс харж болно.В.Инжаннаш “Хөх судар” романдаа Өэлүн Үжинг дүрслэхдээ түүхэн тодорхой нөхцөл байдалтай уялдуулж, үйл явдлаа баяжуулж, түүхэн уран сайхны дүрийг боловсруулсан юм. Романд Өэлүн эхийн Есүхэй баатарт ирсэн тухай өгүүлэмж байдаггүй. Үүнийг бид дараах байдлаар тайлбарлаж байна.1. Зохиолч Чингис хааныг бүх талаар нь өв тэгш дүрслэхийн тулд Өэлүн эхийн “Монголын нууц товчоо”-д булаагдаж ирсэн үйл явдлыг хассан.2. Энэхүү түүхийг өгүүлэх нь их хаадын удам угсаанд сэв суулгахаас түтгэлзсэн байж болох юм.


107МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.383. Юань улсын мандал бадралын түүхийг дөвийлгөн бичихийг зорьсон тул энэ мэт хар бараан түүхэн замналыг бичихээс татгалзсан бололтой.Харин “Хөх судар” романд В.Инжаннаши Өэлүн эхийн бие шалтгаантай болсныг дэлгэрэнгүй дүрслэн үзүүлжээ. Жишээ нь: “Өэлүн үжин анх хөл хүнд болоход нэгэн шөнө унтаж байтал өргөөний өрхийн нүхээр алтан од харван орж ирээд, голомтын тоногт тусаж, гэр дүүрэн цагаан гэрэл туяаран сацарч цугларч багларсаар мөнгөн ус мэт хэвийнтэн мэлмэлзэж гэнэт нэгэн цагаан морь унасан мөнгөн ус мэт мөнгөн хуяг дуулгатай, есөн тохой өндөр биетэй, таван мушгиа сайхан сахал, одон адил нүдтэй, гартаа мөнгөн шимт ган илд барьж, алтан өнгөт тэнгэр болж хувилаад шууд орны ширээнд нь алхан гарч ирээд Өэлүн Үжинийг илбэсэн мэт болов. Өэлүн үжин цочин сэрвэл харин нэгэн зүүд байжээ. Түүнээс бие шалтгаантай болов.” (Инжаннаши. 2009, х. 95-96) хэмээжээ. Академич Д.Цэрэнсодном Чингисийн энэхүү төрөлтийг тайлбарлахдаа “Алангуа эхийн сэтгэл зовнин хаврын нэгэн өдөр хүүхдүүдээ сургаж хэлэхдээ энэ гурван хүүхэд бол гэрийн өрх тотгоор орж ирсэн гэгээ гэрэл хэвлийд шингэж олсон тэнгэр язгуурт хүүхдүүд гэж тайлбарлаад тэр тэнгэрийн цэгээн шар хүн нь “наран сарын хилээр шар нохой мэт шазвалзан гарах бөлгөө” гэж өгүүлдэг. Эл хэллэгт Алангуа эх нарны гэгээ гэрэлтэй адилтган өгүүлсэн “тэнгэр язгуурт хүнээ” шар нохойтой зүйрлэсэн бөгөөд Гэсэрийн туужид ч Жур хөвүүн идээний дээжийг эцэг эхдээ барихад тогоо, тулга, тооно хийгээд шар нохойн толгойд дусааж байдаг. Эндээс үзвэл “МНТ”-ы Алангуа эхийн домогт өгүүлж буй үүр шөнийн шар хүн бол тухайн үеийн домог үлгэрийн ойлголттой холбоотой уран сайхны дүрслэл болжээ.” (Цэрэнсодном. 1987, х.32) гэж тэмдэглэснээс үзвэл В.Инжаннаши Өэлүн эхийн төрөлтийг туульсийн баатрын төрөлтийн хэмжээнд хүргэж дүрслэхийн тулд “Алангуа эх”-ийн домгийг ашигласан болох нь тодорхой байна. Мөн монголын ард түмэн эртнээс ертөнцөд нэгэн их хүн мэндэлвэл гэрийнх нь тооноор хурц гэрэл гардаг гэж ярьдаг аман яриаг В.Инжаннаши романдаа Өэлүн эхийн төрсөн хэсэгт уран сайхнаар боловсруулан бичжээ. Энэ нь “Өэлүн үжин Балгуу хорооноос гарч Онон мөрний хөвөөн дэхь Дэлүүн Болдог ууланд зугаалж явтал хэвлий нь ихэд өвдөн харьж амжихгүйгээ мэдээд яаран далд нөмөр газрыг эрэн очин хөнгөжив. Тэр үед Дэлүүн болдог уулын оройгоос хэдэн тэвэр бүдүүн цагаан гэрэл мандан гарч, солонго мэт тэнгэрийн цээлд тулав аа. Онон мөрний ус ёроолдоо хүртэл тунгалаг болж, хэдэн алдын их загас цөм үзэгдэв.” (Инжаннаши. 2009, х.96) хэмээснээс илэрхий байна. Энэ мэт В.Инжаннаши романдаа Өэлүн хатныг эерэг талаас нь уран сайхны аргаар боловсруулан бичсэн нь эмэгтэй хүнийг дорд үздэг байсан өөрийн амьдарч байсан цаг үеэсээ дэвшилттэйгээр цоо шинэ түүхэн дүрийг бүтээсэн байна.Романд Есүхэй баатар хорлогдон нас эцэслэснээс хойшхи Өэлүн эхтэй холбоотой “Монголын нууц товчоо” дахь үйл явдлыг дэлгэрэнгүй бичсэн бөгөөд ялангуяа түүний эрэлхэг зориг, хатуужил тэвчээр, ажилсаг хөдөлмөрч чанар, ариун гэгээн эхийн хайр, сурган хүмүүжүүлэх арга ухааныг тодруулахад нөлөөлсөн байна. Жишээ нь: Өэлүн эх хөвгүүнээ сурган “Танай эцэг гагцаар явсаар эндэгдснийг эс үзэв үү?” (Инжаннаши. 2009, х.104) гэж хэлдэг. Энэ ганц


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38108өгүүлбэрээр зохиолч алтан ургийнханд хандаж, аль болох ганцаар явахгүй байх, хэрэв явах тохиолдолд хянуур, болгоомжтой, сэрэмжтэй байхыг сануулжээ. Нөгөө талаар Өэлүн эхийн сурган хүмүүжүүлэх ур ухааныг энгийн асуултаар эргэн дурсах, сануулах байдлаар дүрсэлсэн нь илүү бодитой болсон төдийгүй төр улсыг байгуулахад эмэгтэй хүний гол гавьяа нь эх хүн болохыг харуулсан байна. Өөр нэгэн жишээ дурдвал Өэлүн эх дайны дараа эзэнгүй бууцан дээр үлдсэн бусдын үр хүүхдийг (Мэргэдийн нутгаас олдсон Хүчү, Тайчуудын нутгаас олдсон Шихихутаг, Зүрхэний нутгаас олдсон Борохул зэрэг дөрвөн хүүг асарч өөрийн үр хүүхдэдээ “өдөр үзэх нүд, шөнө сонсох чих\" болгон өсгөдөг.) асрал хамгаалалдаа авч тэнхрүүлэн өсгөж, үр хүүхдийнхээ үнэнч нөхрийг бэлдэж байдаг. Эндээс ачлалт эх төдийгүй төр улсыг удирдан жолоодоход Чингис хаанд үнэнч зөвлөх, асралт хань, нөхөр нь байсныг харж болно. Тэрбээр монгол аймаг задарч, доройтож, буурсан туйлын хатуу бэрхшээл зөрчлийн дунд амьдарч ухаажихдаа “задарвал сөнөнө, нягтарвал мандана” гэдгийг бат ойлгож, Алангуа эхийн сургаалыг амьдралынхаа гол зарчимаа болгож байсныг В.Инжаннаши гярхай харж чадсан учраас ”Алангуа эхийн домог”-ийг Өэлүн эхийн үр хүүхддээ хэлж буй таван сумны сургаал болгон бичсэн байна. Эндээс харахад В.Инжаннаши түүх бичээгүй түүхэн роман бичсэн учраас үнэн түүхийн ерөнхий чиглэлийг баримталж, нэмж чимсэн зүйл цөөнгүй тул түүний боловсруулан бичсэн Өэлүн эхийн дүр бол үнэн түүхт хүн гэхээсээ илүүтэй түүхэн уран сайхны дүр болно. Үүнээс гадна Өэлүн эх зөвхөн өөрийн үр хүүхдийг эрдэм чадалтай эзэн сайд болгон хүмүүжүүлснээр барахгүй охид бэрүүдээ ч бусдаас ялгарах бодлого ухаантай улс төрийн гэрэлт зорилоготой чухамхүү “аху төрөөр ахны нөхөр болгож, алдар нэрээр хоёрдогч нөхөр болгож, авсан эрээр гурав дахь нөхөр” болгох зарчмаар хүмүүжүүлж чадсаны илрэл нь Чингис хааны их хатан Бөртэ Үжин юм. “Монголын нууц товчоо”-д Бөртэ Үжиний мэндэлсэн өгүүлэмж байхгүй “Хөх судар” романд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Романд “...Энэ хүүхнийг төрөхөд хэдэн давхар өргөө гэр бүрхүүлт зулын цаас, улаан гэрэл туяалсан тул бүрхсэн эсгийг гийгүүлэв гэж нэрийг Бөртгөлжин гэж өгчээ.”(Инжаннаши. 2009, х.101) хэмээн өгүүлснийг зохиолчийн үзэл бодолтой холбон тайлбарлаж болох юм. Учир нь зохиолч Чингис хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн хүмүүн тул эхнэр нь ч гэсэн цаанаасаа заяагдан төрсөн эгэл бус хүн байх ёстой гэсэн санаа илэрхийлэхийг зорьсон байна. Нөгөө талаас нь авч үзвэл туульсийн баатрын ер бусын төрөлтийг Бөртэ хатны төрсөн хэсэгт маш чадамгай шигтгэн бичсэн нь зохиолчийн уран чадварын илрэл юм. Их хатны хаана төрсөн, хэдэн онд насан эцэслэсэн нь түүхэнд тодорхой тэмдэглэгдээгүй агаад энэ тухай манай эрдэмтэн судлаачид олонтой бичсэн байдаг. Тухайлбал: эрдэмтэн Б.Палам “Дорнод монголын тал газрын нэгээхэн хэсэг эргэн тойрон урсгал усаар хашигдсан ус ургамал тэгширсэн байгалийн түмэн үзэсгэлэн бүрдсэн саруул сайхан энэ газар Хонгирадын Дай сэцэний уугуул нутаг ажээ. Миний бие олон хүний яриа сонсож, олон ном зохиол


109МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38уншиж, нутгийнхаа олон газраар явахдаа Данжаалан арлын Шанааны цагаан овоонд Чингис хааны төрийн их хатан Бөртэ Үжинийг 1161 онд Цотон эхийн хэвлийгээс мэндэлсэн гэж үздэг. Хожим нь Чингис хааны хатан болсны дараа хүй дарсан цагаан овоог дээр үеэс тахиж шүтэж иржээ.” хэмээн өгүүлснийг судлаач С.Гомбосүрэн “Чингис хааны их хатад ба төрийн орднууд” өгүүлэлдээ: “Үнэхээр нутгийнхан Шанааны цагаан овоог эрт дээр үеэс тахиж шүтэж иржээ. Б.Паламын бичсэн энэ газар бол Халх гол Буйр нуурт цутгах уулзвар газар юм. Тэр үед Хонгирад аймаг Буйр нуурын зүүн ба зүүн хойт биеэр Халх голын дагуу нутаглаж байсан бөгөөд татар аймгийнхан Буйр нуурын баруун хойт тал, Хэрлэн мөрний арлаар нутаглаж байсан ажээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. “Монголын нууц товчоо”-д Есүхэй баатар Өэлүн эхийн төрхөм Олхунууд иргэнд хөвгүүний нагац нараас охин гуйя гэж Тэмүжинг авч оддог. Явах замд нь Хонгирадын дай сэцэн уулзсан тухай бий. Эндээс харахад Хонгирайд нь Монгол аймаг, Дарлиган монголчуудын нэг салбар. Тэд хөлөн Буйр нуурын сав газраар нутаглаж байсан эртний аймаг тул тус хоёр эрдэмтний саналыг дэмжиж байна. “Хөх судар”-т энэхүү ураг гуйхаар явж буйг “Монголын нууц товчоо”-той төстэй бичсэн бөгөөд ялангуяа Хонгирадын Дай сэцэн Есүхэй баатартай уулзаж буй өгүүлмж адилхан төдийгүй зүүдний дүрслэлийг ч тодотгон тусгасан байна. Эрдэмтэн С.Дулам зүүдийг бэлгэдэл зүйн талаас нь судлан “Зүүд бол зүүдлэгч эзнээсээ үл хамааран ер бусын жиг хачин шинжтэй байдаг бөгөөд бодот байдал хуурмаг байдал хоёрын тэнцүү боломж үүсгэдэг.” (Дулам. 2002, х.3) гэсэн байна. Аливаа зохиолын зохиомжийг зүүдээр өрнүүлэх эсвэл зүүдээр өгүүлэмжийн эхлэл, зангилаа, тайлал, төгсгөл хийх нь сонгодог уран зохиолын туурвил зүйд түгээмээл байдаг. Энэ үүднээс авч үзвэл “Хөх судар”-т зүүдээр зохиомжлон ирэх цагийн гай барцад, муу ёр болон зол жаргал, сайн сайхан үйлийг зөгнөн бэлгэджээ. Тэгэхээр Дай сэцэний зүүд Тэмүжин, Бөртэ Үжин хоёрын сүй тавьснаар учир шалтгаан нь тайлагдаж байна. Үүгээр зохиолч зүүд зөн совин төдийгүй хувь тавилан тэднийг учруулсан агаад хэзээ ч хэн ч энэ төөргийг өөрчлөх боломжгүй гэсэн санаа илэрхийлжээ. Энэ ургийн явдлаас хойш Бөртэй Үжин Чингис хаантай жаргал зовлонгоо хуваалцан амьдралын их шуурган дунд хөл тавьж, Чингис хааны агуу их үйлсийг бие сэтгэлээрээ дэмжин тусалж байсныг романд тодорхой дүрсэлсэн байна.Ялангуяа эмэгтэй хүн эр нөхөртөө цэцэн цэлмэг бөгөөд цаг үеэ олсон зөвлөлгөө өгдөг байсныг Бөртэ хатны дүрд шингээн дүрсэлснийг зохиолоос тодруулбал “...Жамухын тэр үг эзэн чамд уйдаж, урван хагацах цаг болсныг удаандаа байж эзэн чи үзэгтүн удалгүй дайсан болж ирэх буй.” (Инжаннаши. 2009, х.185-186) хэмээжээ гэснээс гадна “...Жамуха цэрэг гаргаж, Бэт улсыг дээрэмлэхүйд Тайцзу сонсож Бүртгэлжин хатныг сайшаан:Хатагтай хүн бөгөөд харшлыг урьдаас мэдэж Эхнэр бөгөөд эсэргүүцлийг урьдаас мэдсэнХамаг бүгдээрийн өргөсөн Сэцэн цол хоосонгүйЭнгээр нийтийн өргөсөн эрдэмт нэр зүгээр бус” (Инжаннаши. 2009, х.187) гэж магтан буй зэргээс харахад Бөртэ үжин улс төрийн нөхцөл


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38110байдал, хүмүүний ааш маягийг сайтар мэдэрч, хэрэгтэй үедээ хэнээс ч айлгүй хэлэх үгээ зоригтой хэлж чаддаг, өөрийн гэсэн үзэл бодолтой эрх чөлөөт эмэгтэй ажээ. Тиймээс зохиолч романдаа Бөртэ хатныг хувь хүн талаас нь бус Чингис хааны төрийн их хатан, үнэнч хань, үр хүүхдийнхээ энэрэлт ээж, хаан төрийн үйл хэрэгт хамтран зүтгэгч талаас нь өгүүлэмжийн турш бүдгэрэлгүй улам тод томруун дүрсэлсэн нь бусад сурвалж бичгүүдээс ялгаатай түүхэн уран сайхны дүр болсон байна.2. “Хөх судар” роман дахь уран сайхны аргаар боловсруулсан эмэгтэйчүүдийн дүрРоманд түүхэн хүмүүсийн дүрээс гадна өөр хоорондоо дахин давтагдашгүй олон арван уран сайхны дүрүүдийг В. Инжаннаши оюун бодлынхоо цараар урлан бүтээсэн нь зохиолчийн урлах эрдэм авъяас билгийн эрхэм дээд илэрхийлэл юм. Ялангуяа бүтээсэн уран сайхны дүр бүрээс нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, тэр тусмаа урлаг, гоо зүйн сэтгэлгээ, итгэл үнэмшил, нийгэм цаг үедээ хэрхэн хандаж байсан үзэл хандлага тодорхой харагддаг. Үүнээс гадна романы уран сайхны дүрийн боловсруулалт, дүрслэхүйн ур ухаан, уран тансаг хэл найруулга нь бусад түүхэн сурвалжаас эрс ялгардаг билээ. Ингээд зохиолчийн өөрийн оюун санаанаас урган гарсан цэвэр уран сайхны дүрүүдээс Солонгоо, Хонгорзул нарын дүрийн зарим онцлогийг тодруулан авч үзье. Романд эмэгтэй хүн зөвхөн гал голомтоо сахиж суулгүй, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрөө өөртөө эзэн болж чаддагийг зохиолч эдгээр дүрд шингээн дүрсэлжээ. Учир нь XVII зуунд буддын шашин Монголд дэлгэрч, эмэгтэй хүнийг дорд үзэх хандлага буй болж, энэ нь нийгэмд хавтгайрах хандлагатай болсон бөгөөд ХХ зууныг хүртэл хүчтэй байсан юм.“Монголын нууц товчоо”, Лувсанданзангийн “Алтан товч”-д Хэ ван Тоорилын охин Чаур бэхийг цухас төдий дүрсэлсэн бол В.Инжаннаши тус бүтээлдээ Солонгоог (Чаур бэхи) хайрлах, харамсах, үзэн ядах, гуниглах, уйтгарлах, шаналах, зовох сэтгэлийн аль алиныг хөдөлгөн догдлуулсан бие даасан тод томруун уран сайхны дүр болгон урласан байна. Уг дүрийн тухайд эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Солонгоогийн дүр бол дайн, үхэл, уйтгар гунирхал, гаслан зовлонг даван туулахын бэлэг тэмдэг, халамжлагат нийгмийн үеийн бүсгүйчүүдийн эрх чөлөөний туйлын хүслэн мөн.” (Дамдинсүрэн. 1968, х.93) гэж үнэлж дүгнэсэн бол Л.К.Герасимович “Романд ухаалаг төдийгүй үзэсгэлэнт эмэгтэйн дүр бий. Тэр нь Ван ханы охин Солонгуа.” (Герасимович. 2006, х.148) хэмээсэнтэй бид санал нэг төдийгүй зохиолч Солонгоогийн дүрээр эрх чөлөө, хайр сэтгэлийнхээ төлөө тууштай тэмцэгч баатарлаг монгол эмэгтэйн дүрийг уран сайхны аргаар боловсруулан дүрсэлжээ. Үүнийг тодруулбал: “Тайцзуд хандан: “Авласан ангийн цусыг үзмүй. Алах хүний үгийг авмуй. Амьдравч үхэвч гурван гуйдал гуймуй. Алах эдгээхийг эзэн мэднэ. ...миний эцэг вангийн бие амьд болбоос надад үзүүл. Үхсэн бөгөөс ясыг нь үзүүл. Би хураамжлан оршуулъя. Хоёрдугаар гуйдал нь, миний энэ бяцхан дүүгийн амийг үлдээж, Хэрэйдийн голомтыг улайлган үндсийг туслан хялгасан төдий нарийн амьсгалыг үлдээн өгмү.” гэж гурван гуйлт гуйгаад “Энэ гурваас нэг нь дутагдваас Солонгоо би


111МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38энэ хутгаар дүүгээ алаад, өөрийн биеэ сүйтгэж, өөр хүний элэг болж бус хүний наадам болон гутаагдан дарлагдахаас хэлтэсүгэй хэмээмүй.” (Инжаннаши. 2009, х.153) гэснээс харж болно. В.Инжаннаши эмэгтэй хүний дүрийг бүтээхдээ гадаад дүр төрхөд илүү анхаардаг болох нь Солонгоо, Хонгорзул нарын дүр дүрслэлээс тодорхой харагддаг. Ингэхдээ зохиолч дүр бүрийнхээ зөвхөн нүүр царай, өмссөн хувцас, эдлэл хэрэглэлийг утга учиргүй тоочин дүрслэх бус харин орчин нөхцөл, орон зай, амьдарч буй цаг үе, үйл хөдлөл, эрдэм мэдлэгтэй нь хослуулан цогц байдлаар адилтган зүйрлэж маш нарийн урлаж бичдэг. Тухайлбал: “Энэ жил 15 настай, төрсөн нь саран мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэнт, солонго мэт өнгөтэй, хас адил ариун, ар газар бөгөөтөл адилтгашгүй булбарай төрөөд, элсэн газар байтал энэ мэт сайхан төржээ. Бяцханаас ухаан мэдэл хүнээс хэтэрхий бөлгөө. Их өссөнд өнгө зүс нь нэн нимгэн болоод ухаан чадал олноос хэтийдэж цэргийн эрдэмд нэгэнт хурц нарийн, сул ахуйд сэлэм бүжих нь луу ороолдох мэт.” (Инжаннаши. 2009, х.189) гэснээс гадна өөр нэгэн жишээ дурдвал “Нэгэн шил болор мэт сайхан охин довтлон хүрч ирэв. Тэр охин тэргүүнээ татаж, уясан сувд, хадмал хар будмал булган малгай өмсөж, гурван нүдэт тогосын отго зүүгээд, хоёр урт цацагт залаа торгомсог бүч арын хойноос хийсэж, биед алтан гархийн хуягийн дээр хатгамал хэмэрлэг магнаг дээлээр давхарлаж, өмнөө улаан ирвэсийн хормой бүсэлж, нэгэн төгс цэцэгт бөс өвдгийн доор хийсэн дэрвэлзэж, нүүр нь шинэ дэлгэрсэн лянхуй цэцэг мэт бие нь хаврын салхины найгалзуур бургас адил, нүд дүүрэн гэрэл дүүрээд, шунхын уруул хас ясыг үмхжүхүй.” (Инжаннаши. 2009, х.189) гэх мэтээр хөрөг дүрийг нүдэнд харагдаж, сэтгэлд буухуйц урлахдаа зохиолч нэгд, дорно дахины хавгай зургийн аргаар нэг бүрчлэн тоочин тодруулж, хэмжээ харьцаа, өнгө будгийг ялгаруулан дахин давтагдашгүй өвөрмөц байдлаар урласан бол хоёрт, хөрөг дүр бүтээхдээ шиг, адил, мэт зэрэг чимэг үг хэллэгийг түлхүү ашиглан эн зэрэгцүүлэн зүйрлэж, дүрийнхээ гоо сайхны хэмжүүрийг байгаль дэлхийн гоо үзэмжтэй хослуулан давуулж дүрсэлсэн онцлог ажиглагдаж байна. Энэ талаар Л.К.Герасимович “Романы эерэг ба сөрөг баатруудыг гадна дүр төрхөөр нь тодорхой ялгаж дүрсэлсэн байдаг нь ихээхэн өвөрмөц сонирхолтой болж чадсан байна.” (Герасимович. 2006, х.151) гэж дүгнэсэн нь дээрх санааг нотолж байна. Эндээс харахад зохиолч өөрийн сайн сайхны туйлын хүслэнгийн илэрхийлэл болгож, Солонгуагийн гадаад шинж байдлыг “саран мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэн, солонго мэт өнгөтэй” гэж онцгойлон байгалийн гоо сайхантай эн зэрэгцүүлэн адилтган түүнээс давуулан урласнаараа дахин давтагдашгүй дүр, дүрслэлийг бүтээснээс гадна эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх нь тэдний буруу биш, харин ч энэ нь эмэгтэй хүний эр хүйстэнг өмнөө сөхрүүлэх “нууц”, давуу тал, үнэт зүйл гэдгийг зохиолч олж харснаар өөрийн дэвшүүлэн тавьсан зорилгодоо хүрч чадсан юм. Тухайлбал: Саран гүнжийг “...Тайцзу Саран гүнжийг үзвээс, тэр Голын Саран гүнж үнэхээр гол мөрнөө Саран гийгүүлж, саруул шөнө цэцэг дэлгэрсэн адил, гэгээн тунгалаг гоо, үзэсгэлэн нь энэ ертөнцөд хосгүй сайханд, Тайцзу түүний дотоод ухааныг нь тэнссүгэй хэмээн даруй асууруун: Хүүхэн чиний эцэг хаан цолт бөгөөтөл, бус улсын эздэд эрх


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38112дарагдаж, гол зүрх мэт Голын охиноо санаа сэтгэл адил Саран хүүхнээ чамайг ийнхүү хүргж ирэхүйд чиний дотор ичингүйрэн хорсох сэтгэл төрөхгүй юү? хэмээсэнд Голын Саран гүнж Тайцзу-гийн үг асуух дууны өнгө хүрэл хэгүүргийн дуу мэтэд фочин гайхаж, тэргүүн өргөн .. нэгэнтээ инээмсэглэж, ..аажмаар мэдүүлрүүн:Гэгээн тэнгэр гэрэлт наран хэмээгчийгХэдий хүн бүр үзэж хүсэх боловчГэм өвөрчлөлт эгэл ардХэрхэн дэргэд хүрч чадах хэмээн сэтгэхүйеэГэр ба улсын төлөө явсан охин биГэнэт харин тэнгэрийн гэгээнээ олж уулзсан миньГэгээрэх үеийн туяаг олсон мэт сэтгэх бөгөөтөлГэмших хорсох сэтгэл юунаас төрөгдөх хэмээсэнд Тайцзу түүний дотор гадныг гүнээ тоомжлон сайшааж, торго түргийн дотоод ордондоо оруулав.” (Инжаннаши. 2009, х.409-410) гэснээс тодорхой харагдаж байна. Энд Тайцзу Голын Саран гүнжийн гоо үзэсгэлэнд сэтгэл нь хөдөлсөн ч түүний ухааныг шалгаж буйгаар дүрсэлсэн нь эмэгтэй хүн гэдэг гоё сайхнаас гадна ухаантай, эрдэм мэдлэгтэй, ёс зүйтэй байхыг эн түрүүнд эмэгтэй хүний гол шинж болгон дүрсэлсэн нь төгс төгөлдөр эмэгтэй хүнийг бүтээх гэсэн эрэл хайгуулынх нь илрэл юм. Үүнээс гадна зохиолч малчин гаралтай боловч гоо үзэсгэлэн төгөлдөр, уйгар бичиг сайн мэдэхийн сацуу бяр чадалтай, ой ухаан хурц, энхийг эрхэмлэсэн, шаардлага гарвал хэнээс ч айхгүй аливаа нөхцөл байдалтайгаа зохицон харьцаж чадах эр зориг ухаан билгийн цогц бүрдсэн эгэл бүсгүйн дүрийг романдаа урлажээ. Энэ бол Хонгорзулын дүр юм. Эх дүр нь эртний Хятадын сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн эрэлхэг дайчин “Муланы домог” дахь Хуа Мулан ажээ. Энэхүү домгийн тухайд Доктор М.Саруул-Эрдэнэ “Төв Азийн нүүдэлчин бүсгүй Муланы домог ба 1946 онд Улаанбаатарт тоглосон Мулан жүжиг” хэмээх өгүүлэлдээ “Муланы домгийн өдгөө олдоод буй хамгийн эртний эх нь 2 зуунд Гуо Маочианы эмхэтгэсэн Хөгжмийн товчооны түүвэр (Юүэфү шижи)-т орсон “Муланы шүлэг”, “Муланы дуу” хоёр юм. Муланы шүлэг нь бичсэн он цагийг тавиагүй, эмхэтгэгч өөрөө 6-р зууны үеийн “Эрт эдүгээгийн хөгжмийн эмхтгэл (Гүжин юүэлү) хэмээх цуглуулгаас авсан хэмээжээ. Хятадын уламжлал соёлыг нүүдэлчдийн үлгэр домогтой харьцуулан судалсан ихэнх судлаач энэ анхны хоёр эхийг эарийвчлан шинжлээд Хятадаас хойт зүгийн ардын домог болох нь тодорхой хэмээн батлан өгүүлжээ.” гээд Хятадын сурвалж бичгүүд дэх эхүүдийг тулгаж харьцуулан үнэлж дүгнэсэн байна. Их зохиолч энэхүү эх дүрийг уран санаагаар баяжуулан ухаалаг, эрдэм номтой, эх орон, эцэг эхээ хайрлах хүнлэг нинжин сэтгэлтэй, эр зориг элбэрэл журмыг эрхэмлэгч, эгэл жирийн ард түмний төлөөлөл болсон сайхан сэтгэлтэй бүсгүйн дүрийг бүтээжээ. Ингэхдээ эм хүн эр хүнээс дор бус, зориг хийгээд хатуужил тэвчээр бүрдвээс хэнтэй ч мөр зэрэгцэн юу ч бүтээж чадна гэдгийг харуулснаараа монголын уран зохиолд давтагдашгүй уран сайхны дүрийг болж чаджээ. Энэ тухай романд Хонгорзул хөгшин эцгийнхээ хуяг дуулгыг өмсөөд


113МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38“...Эцэг эх битгий чавхуур, миний нэгэн биеийг тэвчвээс сая эцэг эх ба залуу эх, улаан чавгыг амар болгож чадмуй. ...Гагц эцэг эх гамайг мордох үед битгий уйлан унжиж хамт явах нэгэн галд мэдэгд. Охин би хэрхэвч ичингүйрт үйлийг хийж эцэг эхийг гутаахгүй болой.” (Инжаннаши. 2009, х.235) гэжээ. Энэ мэт зохиолч Хонгорзулыг жирийн ардын охин болохыг тодотгосон төдийгүй хүний амьдралыг түүхэн тодорхой нөхцөл байдалтай уялдуулан дүрсэлнээрээ зохиолын үйл явдлыг илүү сонирхолтой болгосон байна. Эдгээр уран сайхны дүрээс харахад В. Инжаннаши “эмэгтэйчүүдийн эрх чөлөөг бусад түүхэн сурвалжаас илүү өргөн цар хүрээтэй дүрсэлснээрээ эрс ялгардаг.Дүгнэлт“Хөх судар” роман дахь эмэгтэйчүүдийн дүр нь зөвхөн тодорхой түүхэн хүмүүсийн дүр болоод зогсохгүй, зохиолчийн оюун санаанаас урган гарсан түүхэн уран сайхны дүрүүд юм. Тэр тусмаа зохиолч түүхэн үндэстэй эмэгтэйчүүдийн дүрээ боловсруулахдаа өөрийн санаагаар баяжуулан уран сайхны дүр бүтээсэн байна. Ингэж дзрслэхдээ зохиолч дээд язгуурт эмэгтэйчүүдийн төрд байгуулсан гавьяа, гүйцэтгэсэн үүрэг, хариуцлага зэргийг түүхэн үндэстэй холбон бичсэн бол эгэл жирийн харц бүсгүйчүүдийн дүрийг тэдэнтэй эн тэнцүү зэрэгцүүлэн дүрсэлсэн нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой юм.В.Инжаннаши эмэгтэйчүүдийн дүрийг бүтээхдээ хувь хүний нийгмийн идэвхи оролцоог дүр бүрийнхээ онцлогт шингээн ялгаруулан дүрслэхдээ эмэгтэй хүн зөвхөн гал голомтоо сахиж суулгүй, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрөө өөртөө эзэн болж чаддагийг тод томруун дүрсэлжээ. Энэ нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш байдлыг асуудлыг хөндсөнөөрөө өмнөх түүхэн сурвалжуудын эмэгтэйчүүдийн дүр дүрслэлийн уламжлалт сэтгэлгээнд шинэчлэл хийсэн юм.The role of women in V. Injannash's novel \"The Blue scripture\"Yandii PurevsurenDepartment of Literature, Mongolian National University of Education, Ulaanbaatar, MongoliaAbstractBecause great write of middle ages of Mongolia Injannash Vanchinbal let great and clear memory in literature of Mongolia, he is being researched until now. The clearest example of his works is “The blue scripture of Great Yuan Empire”. The western and eastern scholars studied this novel and published few papers, presented to readers. Now, this time, we aimed to show women’s role in the blue scripture. Women take specific place in any society and family relations, their matters get a philosophical object. Depending social and economic conditions of that time and historical features, their role always change. If so, in “Blue scripture” novel by V. Injanash, he showed women’s role from artistic view, social place, relations and duties expressing destiny and life of main roles in artistic way.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38114Key words: Historical role, artistic role, character, novel, womenНом зүйГерасимович. Л.К, (2006). Монгол бол миний хайртай орон, хоёр дахь эх орон минь билээ. Улаанбаатар. Соёмбо Принтинг ХХКДамдинсүрэн. Ц., (1968). Монголын уран зохиолын тойм. Улаанбаатар. Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэх үйлдвэр.Дулам. С., (1999). Бэлгэдэл зүй. I. Улаанбаатар. Битпресс ХХК.Инжаннаши. В., (2009). Хөх судар. I, II, III /хөрвүүлсэн Ш.Чоймаа, М.Баярсайхан/ Улаанбаатар. “Мөнхийн үсэг групп” ХХК.Мандир. Т., (1990). Хорин нэгэн хөрөг. Улаанбаатар.Оюунбадрах. Д., (1996). XIX зууны монголын уран зохиол. Улаанбаатар. “Сүхбаатар” ХХКУрангуа. Ж., Энхцэцэг. Д., (2000). Монгол хатад. Улаанбаатар.Пунсаг. А., (1996). Өэлүн эхийн амьдралын үзлийг ажиглах нь. /”МНТ”-ы олон харагсуут судалгаа./ ӨМАХХ. Хүрэлбаатар. Л., (1996). Огторгуйн цагаан гарьд. Улаанбаатар. “Өнгөт хэвлэл” компани.Хөвсгөл. С., (2019). Утга туурвилын ертөнцөөр. /Монголын нууц товчоо дахь эмэгтэйчүүдийн дүрийн тухай./ Улаанбаатар. Жиком Пресс. Цэрэнсодном . Д., (1987). Монголын уран зохиол. /XIII-XX зууны эхэн үе/Улаанбаатар.Янжиндулам. В., (2016). \"Их Юань улсын мандсан төрийн хөх судар” романы дүрийн судалгаа. /нэг сэдэвт зохиол/ Улаанбаатар.Яньдий.П.,( 2016). \"Монголын нууц товчоо ба “Хөх судар” роман дахь Өэлүн хатны дүрийн харьцуулал /Монгол судлалын чуулган №21 /56/ Улаанбаатар. Жиком Пресс.http:baatar.mnhttp://www.montsame.mn© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


115МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38ЮАНЬ УЛСЫН МОНГОЛ ХААДЫН ХЯТАД ХЭЛЭЭР БИЧСЭНШҮЛЭГ ДУУЛЛЫГ ӨГҮҮЛЭХ НЬ Ли Чан Чанг (LI Qian Qiang)*Хөлөнбуйрын Дээд Сургуулийн түүхийн сурвалж бичиг судлалын төвийн дэд профессор, Хөлөнбуйр, БНХАУХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.25 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйЮань улсын үеэс монголчууд хятад хэлээр уран зохиолын бүтээл багагүй туурвижээ. Хятад хэлээр бичиж туурвисан хэдий ч зохиол бүтээлд нь монгол зохиолчийн үндэсний соёл сэтгэлгээ, тухайн цаг үеийн үзэл ухамсар, хувь хүний бодол сэтгэлгээг харуулж чадсан, өвөрмөц соёл шинжийг харуулсан байдаг. Тус өгүүлэлд Юань улсын эзэнт гүрний үеийн монгол хаадын туурвисан хятад хэлээр бичсэн шүлэг дуулал дахь үндэсний соёл сэтгэлгээний онцлог зэргийг судлан, Хубилай сэцэн хаан бодь мөрийг чин зорилгоо болгон, уг угсаа, удам соёлоо эргэцүүлэн дурдсан, Төвтөмөр заяат хааны баатар зоригт сэтгэл, Тогоонтөмөр ухаант хааны ачлал журам, гэмшил ухаарал, Аюушридар билигт хааны харамсал гуниг ба итгэл зориг зэрэг үзэл сэтгэлгээ зэргийг дүрслэн харуулахыг зорилоо. Түлхүүр үгМонгол хаад, хятад хэлээр бичсэн шүлэг дуулал, хаадын үзэл, үндэсний соёл, хувь хүний бодол сэтгэлгээУдиртгал Монголчууд түүхэн хөгжлийн явцдаа Ази, Европын Турк, Хятад, Араб, Перс, Төвөд, Манж, Оросын Холбооны Улс зэрэг олон улс үндэстэнтэй хэл соёл түүхийн талаар олон талт харилцаатай явж ирсэн бөгөөд тэдгээр улсын хэл соёлын нөлөө харилцан адилгүй нөлөөлсөн юм. Түүн дотор Хятадын төв нутгийн хятад үндэстний тариалах соёл нь монголчуудад урт удаан туршид гүн гүнзгий нөлөөлсөн гэж үздэг билээ. Хубилай хаан Юань улсыг байгуулмагц, Дундад улсын нэгдсэн феодалын вант төрийн ноёрхогч ангийн гол үндэстэн болж, монголчуудын байр суурь Дундад улсад төдийгүй дэлхий дахинаа өсөн дэвжиж хүчирхэгжжээ. Монгол үндэстний дээд давхаргын ноёд өөрсдөө төдийгүй өөрийн хүүхэд дүү нараа үлгэрлэн Дундад улсын уламжлалт сургалтын үзэл санаа болон соёлыг хүндэтгэж, Зүүн Юань орны хятад үндэстний үг хэл, үсэг бичиг, улс төрийн дүрэм байгуулал зэргээс даган суралцжээ. Түүний дотор Зүүн Юань оронд анх түрүүн ирсэн монголчууд онцгойлон цэргийн эрдэм болоод төрийн ёс жаяг * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38116дүрэм, бичгийн эрдэмд суралцаж, ялангуяа хятад хэл, соёл болон хятад уран зохиолын тиг найруулгын хэлбэрийг боловсронгуй эзэмшиж, хятад хэлээр уран зохиолоо туурвиж эхлэв. Мин улсын үед хятад хэлээр уран зохиол туурвидаг зохиолчдын тоо мэдэгдэм цөөрчээ. Чин улсын үед монгол болон манжийн харилцаа урьд гарч байгаагүйгээр сайжирч, монголчуудын нийгэмд эзлэх байр суурь Мин улсын үеийнхээс нэлээд сайжирч, Чин улсын улс төрийн албанд олноор ажиллах болжээ. Төрд үйлчлэх бичиг хэрэг, цэргийн ноёд түшмэд хийгээд бичгийн мэргэд нэмэгдэж, улмаар хятад хэлээр уран зохиол бичдэг зохиолчдын тоо ч нэмэгджээ. Юань улсын үеэс өнөөг хүртэлх монголчууд хийгээд хятад үндэстний харилцаа нягтарч монгол зохиолчдын хятад хэлээр уран зохиол бичих хүмүүс нэмэгдэж олон шилдэг зохиолтой нэрт зохиолчид төрөн гарчээ. Хятад улсын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Ван Шу Пан (Ван Шу Пан. 1984) , (Юүн Пен. 1992, х.35), (Юүн Пен. 1997) Баягууд Төмөрбагана (Бай Төмөрбагана. 2022, х.104), Хятад улсын Төвийн Үндэстний Их Сургуулийн Юун Пен (Еншөөбүгийн Оргил) зэрэг эрдэмтдийн судалсан үр дүнгээс үзвэл, монголчууд Зүүн Юань оронд түрэн орсноос аваад Чин улсын сүүлч хүртэл нийт 200 шахам монгол хүн хятад хэлээр уран зохиол туурвисан байлаа. Түүний дотор Тайбуха (Бай Төмөрбагана. 2002, х.121), Су Иү (Бай Төмөрбагана. 2002, х.123), Гүнсэнноров (Бай Төмөрбагана. 2002, х.195) зэрэг зуугаад хүмүүс өөрийн шүлэг дууны түүвэртэй байжээ. Агуулга үзэл санаанаас нь үзвэл, Юань улсын үеийн олонх зохиол бүтээл нь тухайн нийгмийн анги давхаргын монголчуудын амьдралыг тусган харуулсан байдаг. Чин улсын үеийн зохиол бүтээлийн зарим монгол нийгмийн түүх, соёл, шашин шүтлэг, зан үйл зэрэг амьдралын олон талын байдлыг дүрслэн харуулжээ. Эртний үеийн хятад хэлээр зохиол туурвидаг монгол зохиолчдын угсаа гарвал нь сайтай, нийгэм дэх байр суурь өндөртэй, эртний монгол үндэстний түүх болоод соёлын өргөн мэдлэгтэй, тухайн үеийн цаг үеийн түүхийг бүтээлцсэн хүмүүс юм. Иймээс тэд монголчуудын зан чанар, цог жавхаа болон үзэл санааны амин сүнсийг гайхуулсан зохиол бүтээлийг багагүй зохион туурвижээ. “Тал шигээ уужим сэтгэлтэй, уул шиг нөмөр нөөлөг ” болсон монгол эзэн хаадын шүлэг дуулалд өөрийн өнгө төрхтэй, өвөрмөц ур маягтай бичиглэл тодхон харагдаж байна. Юань улсын монгол хаан болон зарим төрийн түшмэд ажил төрлийн болон албан ажлын хүрээнд хятад иргэд, ард түмэнтэй илүүтэй харилцах шаардлагаас үүдээд хятад соёл, хэл бичигт идэвхийлэн суралцахыг уриалан өөрсдөө үлгэр жишээ үзүүлэн, бийр бэх хөдөлгөж, хятад хэлээр өвөрмөц төрхтэй шүлэг дуулал олныг туурвин бичжээ. Хятадын уран зохиолын бүхий л түүхийн үүднээс үзвэл, монгол хаан, ноёдын хятад хэлээр зохиол бүтээл нь хятадын уран зохиолын оргил болоогүй хэдий ч хятад уран зохиолын дотор сүрлэг омог жавхлан, идэр цоглог байдлыг дүрсэлснээрээ тэндий уран зохиолоос ялгардаг онцлогтой. Эдгээр шүлэг дууллын олонх нь тухайн үеийн нийгмийн ахуй байдлыг тусгасан мөртөө урлагийн түвшин харьцангуй өндөр, цаг үе болон үндэсний онцлог шинжийг өвөрмөц байдлаар дүрсэлсэн байдаг. Энэхүү өгүүлэлдээ Хубилай Сэцэн хаан, Төвтөмөр Заяат хаан, Тогоонтөмөр Ухаант хаан, Аюушридар Билигт хааны шүлэг дууллаас эшилж


117МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38задлан шинжлэхийг зорилоо. Нэг. Хубилай Сэцэн хааны шүлэг дуулал хийгээд бодь мөрийг хөөцөлдөх ба уг угсаагаа үл умартах сэтгэл. Юань шизу Хубилай Сэцэн хаан (1215-1294)-ы туурвисан долоон үгийн хэмжээт шүлгээс нэг бадаг олджээ. Хубилай бол Чингис хааны омбол, Юань улсыг үүсгэн байгуулсан Сэцэн хаан бөгөөд тэр бээр Юань улсыг байгуулж Дундад улсын их нэгдлийг биелүүлж, түүхэнд урьд гараагүй том нутаг дэвсгэр бүхий эзэнт гүрнийг байгуулсны дараа, Дундад улсын өнгөрсөн хаад төрийн ноёрхох арга бодлогыг уламжлан суралцаж, хятадын бичгийн сургалт хийгээд эл үндэстний чадвартныг хүндэтгэн, нийгмийг амар тогтуун байлгаж, тариалалтыг хөхиүлэн, усан ашиглалтыг үүсгэн засаж сургууль байгуулж, түүх судар зохиолгож, улс төр, аж ахуй соёлын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн байна. Хубилай Сэцэн хаан хятадын судар бичгийг нэвтэрхий эзэмшиж, хятад хэлээр зохиол туурвидаг байсан аж. Хубилай хаан сууринд суусны дараа, Дайду (одоогийн Бээжин хот)-гийн өндөр уулнаа тойрон зугаацаад Хавар “Ван Цүн Шин-гийн уулнаа зугаацаад урамшин тэмдэглэсэн сэтгэгдэл” гэсэн шүлгийг зохиожээ. (Жао Чанг Би. 1990, х.2). (Бадрахын Буян (тайл). 1994, х.2)Түүнийг сийрүүлбэл: \"Хавар цагийн найрамдуу улиралд анхилам уулнаа авирлааХалшрал үгүй оргилд гараад алтан нүүр барааджээ Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуйХүжийн манан хүдэнтэн тунараад билигт гэрэл цацармуй. Хадан дэргэдэх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөнХалил давааны ногоон нарснаа сэржигнүүр салхин хөгжимдмүй. Буддагийн сүмд бурхны өмнө хүж өргөн аярлаадБуцахуй замд сүйх тэрэгний хөх луу хүлэглэжээ.”Хубилай Сэцэн хаан Бээжин хотын ойролцоох үзэсгэлэнт ууланд мацах зүдрэлээс алжаалгүй бурхны хөрөгт наманчлан мөргөж, өнгөт туяа гэрэлтэн цацарч манан униартан суунаглаж байгаа алсын ууланд цэвэр сайхан агаар, байгалийн үзэсгэлэнг нүдэнд үзэгдтэл, сэтгэлд хоногштол яруу сайхан хөгжим мэт дүрслэхдээ уран сайхны уран яруу хэрэглүүр үг хэллэгийг ашиглаж хөгжим мэт, уран зургийн өнгө будаг хосолсон хосгүй нандин бүтээл мэт амьдлаг яруу тансаг, уран тод дүрслэн бичсэн байна. Үг хэллэг хэлэмж сайхан, хэв намба агуу багтаамжтай яруу төвлүүн, хэм цохилго чанга нямбай, эн зэрэгцүүлэл тэгш байдлыг харвал Хувилай Сэцэн хаан бол уран зохиол, яруу найргийн нарийн мэдрэмжтэй, хятад хэлийг гаргуун сайн эзэмшсэн их бичгийн хүн гэдэг нь харагдаж байна.Тус шүлэгт ертөнцийг захирагч их хааны омог сэтгэлгээ ба цог заль, орчин тойрны түмэн бодисын эе зохицонгуй эв найрамдуу, бурханд сүсэглэн мөргөж буцаж яваа төв ихэмсэг сүр хүчийг харуулж, эзэн хааны цог жавхааг харуулж, Юань улсын үеийн тайван найрамдалт энх амгалан байдал хийгээд өнгө үзэмж, Хубилай хаанаар удирдуулсан монгол ноёдын хэрэгжүүлсэн шашин төрийг хүндлэн шүтэж, Бээжин хотноо газар сайгүй сүм хийд байгуулж, хүжийн утаа хүдэнтэж байгаа байдал хийгээд хаан эзнээс энгийн ард хүртэл бүр бурхны шашныг шүтэж байгаа ахуй байдлыг тусган харуулжээ. Иймээс тус шүлэгт


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38118мэдэгдэхүйц цаг төрийн онцлог болон үндэсний шинж илэрч байгаа бөгөөд уран зохиолын төдийгүй бодит түүхийн үнэн төрх гэрч болжээ. Энэ шүлэгт Хубилай хааны тэнгэрийн хишиг, хэргэм хүндлэлийг хүртэж, хаан хүний өргөн цар хүрээтэй алсыг харсан бодол бясалгал, эрэлхэг зоригтой байх санаа сэтгэлгээ энэ шүлгээс булгийн ус лугаа ундран бялхаж байна. “Найрамдуу улирал”, “Алтан нүүр”, “Өлзийт өнгө”, “Билигт гэрэл”, “Хурын дусал”, “Сэрчигнүүр салхин”, “Хөх луу” зэрэг эе найрамдуу, яруу сайхан өнгө хэллэг нь Хубилай хаан шиг их Юань улсыг үүсгэн байгуулсан Монголын эзэн хааныг дүрслэхэд ёстой зохицжээ. Хэв намба болон бийрийн ид, Тан улсын Тайзүн, Гоузүн хааны зохиол бүтээлтэй төстэй бүр тэднээс хувь илүү байгааг мэдэж болно. Монгол хүний омог сүрийн дотоод давхаргад бас аюухан зөөлөн нэг тал бий. Монгол уран зохиолын бүтээлд “Айл зэргэлдээ оршихдоо усан тэлмэн зантай, атаат дайсанд хандахдаа арслан барсын омогтой” гэж тэмдэглэсэн байдаг. Тус шүлэгт хэдийгээр шашин шүтлэгийн өнгө будаг нэлээд их хэмжээг эзэлж байвч, түүнд Хубилай Сэцэн хааны “эв найрыг эрхэмлэдэг” ч ертөнцийг захирах үзэл санаа далд боловч байгаа бөлгөө. Хубилай Сэцэн хаан монгол үндэстнээ дээдэлж, монгол үндэстний хараа ухамсраар чанга, тал нутаг, говь нутгаа цаг үргэлж дурсан мөрөөддөг байлаа. Монголчууд бол уугуул үндсээсээ нүүдэлчид юм. Говийн ар дахь тал нутгаас дэгжрэн мандаж, Төв хятадын оронд түрэн орж Дайду хотыг нийслэлээ болгосны хойно “Юань Сичү хаан үйлс бүтээсэн хүчир бэрхшээлээ дурсан эргэцүүлж, элс болон өлөг өвсийг хааны ордны яндрын хажуу дахь сул газарт нүүлгэж авчраад үр ач нартаа тал нутгаа битгий март гэж захиж сургадаг” гэж Мин улсын Яе Зи Чигийн “Цүү Мү Зи”-г лавла) гэж тэмдэглэж буй. (Яе Зи Чи. 2012, х.56)Хубилай хааны элс болон өлөг өвсийг ордондоо зэрэглэж тарьж, түүнийг хүрээлэн хамгаалж, үр хойчистоо үргэлж үзүүлж, омгорхог танхай, ужид самуун болж эцэстээ доройтон мөхөхөөс сэргийлж, уг үндсээр мартаж болохгүй, өвөг дээдсийнхээ үйлс бүтээсэн хүчир бэрхшээлийг үл умарт гэж үр хойчдоо сурган цээжлүүлж байжээ. Хоёр. Төвтөмөр Заяат хааны шүлэг дуулал хийгээд баатар зориг аугаа санаа. Юань Үн Зун Төвтөмөр Заяат хаан (1304-1332) бол Хайсан Хүлэг хааны хоёрдугаар хөвгүүн, Шидбал гэгээн хааны үед зарлигаар Хайнань аралд хүрч суурьшжээ. 1324 онд Хувай ван өргөмжлөгдөв. 1325 онд Жияан Кан (одоогийн Нанжин) нүүж очив. 1328 онд Жанлин (одоогийн Хүбэй мужийн харьяа)-д шилжжээ. Тус жил Есөнтөмөр хаан нөгчив. Төвтөмөр Дайдуд хүрч 5 жил хаан орноо суув. Түүхэнд Заяат хаан гэдэг. Тэрээр соёлын бүтээн байгуулалтыг хүндэтгэн чухалчилж, алдарт бичгийн эрдэмтнийг урин хэрэглэж, шүлэг зохиолын сонгодог бүтээлийг судлан ярилцаж, түүх судрыг хүүрнэн хэлэлцдэг байв. Хятад хэл, соёл боловсролын хэр түвшин нэлээд өндөр, хятад хэлээр шүлэг дуу туурвих дуртай хүний нэгэн байжээ. Зохиол бүтээлийнх нь урлагийн боловсрол өндөр тул хятадын уран зохиолын судлал шүүмжлэгчид өндөр үнэлдэг. Доор сийрүүлсэн, “Жияан Канаас нийслэл орохуй зам зуур санамсаргүй гиншсэн нь” (Яе Зи Чи, 2012, х.56) гэсэн долоон үгийн хэмжээт шүлгийг Төвтөмөр Заяат хаан Жий Чин Цөлгө (захиргааны газар нь Жияан Канд бий,


119МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38даруй одоогийн Нанжин)-ээс умард төдийд буцах зам зуур зохиосон юм. “Хурган үст дээлээ өмсөөд малгай юугаа эргүүлэвХавирган сарны нэгэн зурвас удан мөчирт өлгөгджээ.Хэдэн шүүдэр мэлмэс мэлмэс бороон мэт дусалмуйХэдэн мичид гялс гялс огторгуй дээр тормолзмуй. Хулсан шивээнд нохой хоцрон өнгөрөх хүмүүс өгүүлэлцмүйХуучин саравчинд тахиа дуугаран хоногийн зочин сэрмүй.Ургах нарыг өргөн мандуулах тэр агшин зуурУул хайрхны ноён сарьдаг бүр илрэн тодормуй”. Агуулгын хувьд тус шүлэг алман саран болон гэгээн одны доор нэгэн хурган арьсан дээл өмссөн аянчин өглөөний шүүдрийг гишгэлж, ойр орчны нохой хуцах, тахиа дуугарах, хүмүүс ярилцахыг ойшоолгүй үргэлжлүүлэн зам хөөж байгаа энгийн үзэгдэл байдлыг бичжээ. Үүрийн гэгээнээс өмнөх үзэмж байдлыг маш амьд дүрслэг дүрслэн бичиж, өөрөө эртэлж, оройлж байгаад Дайду хүрч хаан суурийг тэмцэн олохоор яарч байгаа сэтгэлгээг дүрсэлжээ. Хойнох хоёр мөрт хаан сууриныг залгамжлахаар хүсэн эрмэлзэж байгаа сэтгэлгээ болон дэлхий ертөнцөд эзэн сууна даа гэсэн баатар зориг болон аугаа санааг өгүүлсэн байна. Хэллэг нь энггийн бөгөөд урсам тод, шүлгийн сэтгэлгээ зургийн санаа бялхаж, өглөө эрт гадаа яваа хүний дүрийг бичсэн нь нэлээд өвөрмөц болжээ. Чин улсын үеийн Гү Күй Гуан нарын “Юань улсын шүлгийн сонгомол”-д “Тус шүлэгт зохиогчийн чин сэтгэл, төрөлх чанар ханхалж, сийлбэрлэн чимэглээгүй атал шүлгийн санаагаар үзэмж, өглөө эрт гаднаа аялж яваа хүний дүрийг бичсэн талаар түүнийг давах хүн эртнээс алга, шүлгийн төгсгөлийн үгт нь хаан эзний омог сүр товойно.” (Гү Күй Гуан (найр), Тэнгэр тэтгэгчийн 16-р он барын дэвтэр, х.1) гэж хэлсэн нь үнэнхүү оносон үнэлэлт болжээ. Доор сийрүүлсэн Төвтөмөр Заяат хааны “Жин Шан уулнаа авирсан нь” (Юүн Пен. 2005, х.103, 22) гэсэн шүлэг бол түүний өөрийн хүсэл зоригоор уянгалсан бүтээл юм. “Эгц сүрлэг халил гаднаа хэдэн салаа нарсӨдөр турш тойрон зорчигчид тасралгүй цувалцмуй. Тэнгэрийг тулсан тулгуур ч юм уу үнэхээр багана гэмээр Тэгш тал дахь жаахан оргил лугаа адил бус уу.Онгоцны сэлүүр зүүнш холболдон баруунд Жинду амуйУрагш бараалахуйяа асрын яндар амарт Бейхү харагдмуй. Төмөр бишгүүрийг хэрсэг түшин би үлээе гэхлээрТэнгис далайн ёроолоор харагдсан луу цочин үргэхээс аймуй”.Тус шүлэгт уран дүрслэлийн аргыг хэрэглэж, Жин Шан уулнаа ганц олдох халил хад, салаат нарс, уул оргил, завь сал, гатлах олом, асар тагт зэрэг гайхамшигт үзэмжийг дүрслэн зураглаж, өргөн багтаамжтай үзэмж ахуйг нь бүтээж, өөрийн хайр, сэтгэлгээ болон хүсэл зоригоо үзэмж байдалд уран дэмтэй уусган нийлүүлжээ. Гуравдугаар мөрд өөрийн биеэ тэнгэрийг тулсан чулуун багана гэж зүйрлэж, өөртөө агуу их үйлс бүтээнэ дээ гэсэн баатар хүслээ нууцгай илэрхийлжээ. Сүүлчийн өгүүлбэрт хэдийгээр хувьдаа ямар нэг агуу үйлсийг бүтээнэ дээ гэж санавч бас хаан суурийг тэмцэлдэж байгаа бусад хүмүүст тэр бодлоо сэрэгдэхээс болгоомжилсон сэтгэлгээгээ илтгэв.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38120Ингэж тус шүлэг ер бус багтаамжтай үзэмжийг бичиж сэтгэлгээ уянгалсан гоё бүтээл болов. Төвтөмөр хааны залуу насандаа Хай Нан Доуд байхдаа бас доор сийрүүлсэн “Хөх гүйлсэн шүлэг” гэсэн шүлгээ бичив. Аугаа жавхаа бадраад омог анхны жилүүд элэглэлтэйАлтан гүйлсэн хасын тоорд гар сарвайн дурлаюу. Аглаг зэлүүд өмнөд оронд амтат жимс алгаАсуун сурахуйяа хөх гүйлсний үнэ хараахан өндөрӨмнөх хоёр мөрд тэр өөрийн Дайдуд байсан үеийн амьдрал болон хүсэл зоригоо ёжлон дооглож, хойнох хоёр мөрд хөх гүйлсээр сэдэвлэж амьдралын гашуун зовуурь болон улс төрийн талаар даралт хүртээд дургүйцэж байгаа сэтгэлгээгээ уянгалжээ. Урлагийн арга барил нь товч авсаархан, адилхан зүйрлэлийг чадамгай хэрэглэдэг. Түүний “Жиү Хува Шан уулыг бараалсан ану” гэх шүлэгтээ ингэж шүлэглэжээ. “Жиү Хувагийн зургийг анх жил үзэж өнгөрсөн бөлгөөЖияан Нан газар ийм газар ийм уул байхуй эсэх түдгэлзүүллээ. Өнөөдөр Эү Си гүүрээс би бахархан харахлаарУран зурагчны мэргэжил чадвар баахан мөхсөдсөн мэт”. Тус шүлэгт урьдаар зургийг үзээд түүн нь үнэн магад эсэхийг сэжиглэж байсан ба хожим нь үнэн дүрс байдлыг үзээд уран зурагчны мэргэжил чадвар баахан мөхсөдсөн мэт хэмээн харьцуулан адилтгаж, хурц чанга урлагийн адилтгалын үр дүнг гаргажээ. Жиү Хува Шан уулын сүрлэг гайхамшигт гоо сайхан байдлыг дүрслэн бичиж, өөр нэг зүйлийн онцлог хэвшлийг бүрэлдүүлэв. Төвтөмөр хааны энд танилцуулан бүхий дөрвөн шүлгээс нь үзвэл тэр хятад шүлэг дуулал бичихдээ үнэхээр гарамгай байж, хятадын өмнөх эзэн хаадын дотор ч гэсэн маш ховорхонд тооцогдох нэгэн болжээ. Гурав. Тогоонтөмөр Ухаант хааны шүлэг дуулал хийгээд ачлал журам ба гэмшил ухаарал. Юань Хүйзун Тогоонтөмөр ухаант хаан (1320-1370) бол Юань улсын хамгийн сүүлчийн хаан, 1333-1368 он болтол нийт 35 жил хаан орноо суув. Тэр хооронд байгалийн гамшиг хүний хөнөөл давхардаж, нийгэм самуурч, ангийн зөрчил, үндэстний зөрчил болон ноёрхогч ангийн дотоодын зөрчил цаашид хурцдан, тариачны бослого олширч, хамаг эцэстээ тэрээр сул хатан, тайж, чин ван, их түшмэл жич үлдэгдэл цэрэг ангиа дагуулж Дайдуг орхин гарч хойш Кайпин (Гэйбүн хороо, одоогийн Өвөр Монголын Шилийн гол дахь Шандугийн голын ар эрэг дагуу орон)-д ухран хүрч, Юань улсын хятад орон дахь ноёрхол мөхөв. Тогоонтөмөр хаан хятад хэлний боловсрол өндөр болохоор “Хааны зохиосон шүлэг” (На.Сайшаалт. 2011, х.259) гэсэн шүлгийг хоёр бадаг туурвижээ. “Эцэг эхийн эвдэхүйеэ чин сэтгэлээр тэнгэрт залбиран даатгамуйЭгэл биеийнхээ насыг хасаж аавдаа нэмэрлэхийг гуйжээ.Ачлал журамт хурмаст хаан сэтгэл хөдөлсөн бололтойАгаар мандлаас сахиус бууж эзний зарлигийг уламжлав. Эх нь омтгоорон тарвас ирэхүйеэ хүйтэн улирал бөлгөөЭрвэн сэрвэн уул замд цас хуйлран бүрхмүй.Хос тарвас хоромхон зуур гаднаа илэрхүйеэ


121МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Хойш буцан ээждээ барихуйяа эмзэг нь алдарчээ”. Агуулгын хувьд, Тогоонтөмөр хааны тус шүлэгт Фүжияэн мужийн ван Жияан гэсэн хүний ачлалт сэтгэлгээ мөнх тэнгэрийг уяраан догдлуулсан болохоор дээд тэнгэр түүний аавынх нь насан хутгийг нэмэгдүүлж, ээжийнх нь өвчнийг засаж эдгэрүүлсэн явдлыг магтан сайшаав. Хэдийгээр феодалт ачлал журмыг бичсэн боловч, Тогоонтөмөр хаан “Шударга ачлал”-ын ёс журмыг маш хүндэтгэж байсныг мэдэж болно. Үг хэллэг нь ерөмдөг ойлгомжтой бөгөөд урсам тод, урлагийн арга барил нь маш боловсронгуй бөгөөд чөлөөтэй болжээ. Ахмадаа хүндэтгэж багачуудаа хайрлах бол аль ч үндэстэн угсаатны уламжлалт сайхан зан суртал болно. Эх эцгээ ачлан хүндлэх талаар монголчууд урт удаан түүхэн уламжлалтай. Тогоонтөмөр ухаант хааны ингэж “Эхээ аврах ачлалт сэтгэлгээ”-г сурталчилж байгаа нь тэрээр монгол үндэстний уламжлалт соёл, сурган хүмүүжлийн нөлөөг гүн хүртэж өргөн уламжилсныг тусгаж буй. Чингис хаан Өүлүн эхийгээ маш ачлан хүндэлдэг түүхт үлгэр, тал нутгийн монголчууд даяар өргөн тархаж уламжлагдсан юм. Тийм бөгөөд монгол эхчүүд маш ажилч хөдөлмөрч эгэл борчууд, цэцэн мэргэн бөгөөд ухаан чадвартай болохоор үр хойчсынхоо ачлал хүндлэлийг ч өөрийн эрхгүй олсон юм. Тогоонтөмөр хаан умард руу буцаж Шанду хүрсэн хойно, Мин тайзу Зу юань вангийн илгээсэн буулган дагуулах элч болон буулган дагуулах бичигт хариулахын төлөө “Мингийн эзэнд хариулах нь” гэх шүлгээ бичжээ. Тус шүлэгт, хятадын өнгөрсний бусад төрөө алдсан хаадын шүлэг дуулал шиг уярал гуниг, харуусал гутралын сэтгэлгээгээр биш харин түүхэн хөгжилтийг аядан дагадаг хорвоод ховорхон олддог Тогоонтөмөр хааны тэнүүн багтаамжтай хэнхдэг цээжийг олж харна. Түүнийг сийрүүлбэл: “Жин Линээс томилсон элчин сайд мөрөн гатлан ирэвЖавар гүдэн хөвхөс хөвхөс зам тавин ярагдмуй. Эзний улирал зарим үеэс өөрөө буурахуй ч баймуйЭнэрэл өршөөл газар болгоноо гийгүүлэн ивээсэн амуй. Мингийн эрхшээлд дотоод газар хамрагдахыг лав мэджээМөрний өмнөдөд Ардхан баатар илрэн гарсанд баярламауй.Ухран буцаж чин сэтгэлийг сайхан дамжуулан өгүүлэгтүнУрьхан салхи Фэн хуан тайд саатан хүрчээ”. Юань гүрний хувь заяа дуусах шахсаныг өөрсдөө мэдсэн бөгөөд “найрал өршөөл газар болгон гийгүүлэн ивээсээр амуй” гэж хааны хишиг эзний хайр түүнийг мөнх үлэмж ивээсээр байгаа гэж биеэ гайхуулж, умардын талын нутаг дээр бас нэлээд өргөн уудам уул мөрөн мөнх өөрийнх нь гарт эзэмшигдсээр байна гэсэн үндэсний давамгай бодлоо илэрхийлжээ. Бас дотоод газар Мин улсын эрхшээлд орсныг мэдсэн бөгөөд өмнөд газар Ардхан баатар гарсанд баярлаж, үнэнчээр найр тавих овроо илтгэжээ. Үүнийг хятадын өнгөрсний бусад улсын эзэн хаадтай адилтгавал, түүний ларз овог болон уужуу тавиу хэмжээ нь үнэхээр өсөд өөр байна. Урлагийн арга нь ч өөрийн онцлогтой байж Дундад улсын уран зохиолын түүхэнд ч ховорхон харагдана. Үүнээс гадна, Тогоонтөмөр Ухаант хаан бас “Тогоонтөмөр хааны гэмшил шүлэг”-ийг эх монгол хэлээрээ бичлээ гэж монгол уран зохиолын түүхэнд


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38122тэмдэглэсэн байна. Түүнийг сийрүүлбэл: Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн Эрхт их Дайду хот минь.Эртний хаадын зусланШандугийн шар тал минь!Эрхлэн жаргах сэрүүн сайхан Шанду Гэйбүн балгас минь!Эрдэнийн зүйлээр чимэглэсэнНайман дэлт цагаан суварга минь!Эрт босож өндөр дээр гарахад Эрхэм сайхан үнэр анхилсанӨмнө хойноосоо харч үзэхэд Өнгө үзэсгэлэн төгөлдөр бөгөөдӨвөл зун хэдийд ч уйтгаргүйӨргөн дэлгэр Дайду минь!Урьдын хаадын байгуулсанУлс нийтийн шүтээн Дайду минь!Учирч нийлсэн ноён зайсангууд минь Ухаарч мэдсэн Ялах чинсан минь!Дөчин түмэн монголын нэр төр болсон Дөрвөн их хаалгат Дайду минь!Хувилгаан сэцэн хааны байгуулсанХутаг оршсон дээд орныг Хуурч алдвай Юүгээ ноёнд Гутамшиг муу нэр над ирэв.Эх монгол хэлээрээ бичсэн “Тогоонтөмөр хааны гэмшил шүлэг”-ийг хятад хэлээр бичсэн “Мингийн эзэнд хариулах ану” гэсэн шүлэгтэй харьцуулж үзвэл, тус хоёр шүлэг бүр монголчууд Дундад орон дахь ноёрхлоо алдсан тухай бичсэн боловч хэв намба нь хоорондоо маш ялгаатай болжээ. Монгол хэлний дээрх шүлэгт өөрийн биеэ буруутгасан ба харамсан гутарч байгаа уяралт сэтгэлгээний өнгө аяс илүүхэн шиг. Төрөө алдсан гэмшлийг Тогоонтөмөр ухаант хаан өөрийн биеэрээ биш, харин умард Юань улсын ард түмэн Тогоонтөмөр хааны нэрийн өмнөөс тааруулан бичсэн гэдэг саналаа дэвшүүлсэн эрдэмтэд ч бий. Дөрөв. Аюушридар Билигт хааны шүлэг дуулал хийгээд гуниг харуусал ба итгэл зориг. Тогоонтөмөр ухаант хааны тайж Аюушридар (1344-1378) “Шинэ сар” (Жао Чанг Би. 1990, х.41), (Буян. 1994, х.320) гэсэн шүлэгтээ романтик үзлийн арга барилаар “Нийслэлээ хэдийгээр алдсан боловч цөс зориг мохошгүй, газар эзэмшил хэдийгээр явцуу болсон ч хүчин чадлаа мөн хадгалж л байсаар” (На.Сайшаалт. 2011, х.259) гэх үзэл сэтгэлгээгээ илтгэжээ. Ян Лин авгай өчигдөр шөнө гох/загасны дэгээ/ юугаан гээжээ Ямар хүн үүлнээ шилжүүлж аваачиж тавивХэдийгээр тэр дүгрэгхэн болж тэргэлжиж дийлэхгүй ч Хишигт гэрэл есөн тивд түгээмэл гийгүүлж амуй.


123МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Тус шүлэгт Мин улсын үед говийн ард ухран суусан Умард Юань улсын сүр хүчин болон Мин улсын ноёрхол харилцан хэсэглэн эзэлж хамт оршиж байсан нийгмийн бодит ахуй байдлыг тусган харуулжээ. Тус шүлэгт зүйрлэлийн аргыг чадмаг ашиглажээ. “Шинэ сар” гэгч билгийн улирлын сар бүрийн шинийн гурван, шинийн дөрвөний сарыг хэлнэ, хэлбэр нь гох дэгээ мэт тул түүнээр загас гөхдөх гөхийг зүйрлэжээ. Тус шүлэгт шинэ сараас хятадын өмнөд орны Ян Гуван гэдэг хүн Фо Чүн Жияан мөрөнд загас гөхөдсөн явдлыг холбон боджээ. Үүнээр өөрийн үлдэгдэлт хүчнээр говийн өмнө умраа хадгалж байхаа зүйрлэж, өөрийн шүлэгтээ “сар хавиргалбал дахиад бас тэргэлшиж болно, төр мөхвөл дахиад бол сэргэж болно” гэсэн итгэл зоригоор хүсэн найджээ. Бас урт цагаан хэрмээс өмнөх орон нэгэнт Юань гүрнийх биш болов, хувьдаа тайж болсны хувьд дахиад улсаа сэргээж чадаагүй харамсалт санаа жич өөрийн үлдэгдэлт хүчээ говийн ар, өвөрт хадгалах гэсэн зарлиг санаагаа далд зүйрлэсэн болохоор тус шүлэг нь өтгөн зузаан цаг үе болон үндэстний өвөрмөц онцлог шинжтэй болжээ. ДүгнэлтХятад хэл дээр туурвисан уран зохиолын бүтээлийн гүн давхарга дахь хэм айзам, агуулга үзэл санаа, түүний тусгасан үндэстний сэтгэцийн хэв чанар, түүхт ахуй зэрэг талаас ойлговол олон бүтээлд нь юу ч гэсэн зохих хэмжээний үндэстний онцлог бий. Ялангуяа хятад хэл дээрх зохиол туурвилтын эрхлэлтийн үе дэх монголын эзэн хаадын бүтээлд маш өтгөн зузаан бөгөөд ялгам тодорхой монгол үндэстний онцлог илэрч буй. Иймэрхүү шүлэг дуулал нь хятад хэл дээр бичигдсэн болохоор хятадын бичигтэн сэхээтний найруулсан түүх, уран зохиолын эмхэтгэлд орж өнөөдөрт хүртэл уламжлагдсан явдал нь монгол хятадын соёлын нийлэлтийг харуулж, хожмын хүмүүс тэр үеийн монгол хаадын бодол сэтгэлгээг ойлгох нэгэн арга зам болсон байна. Towards the poems versed by Mongol Kings in the period of the Great Yuan EmpireLI Qian QiangAssociate Professor at the Center for Historical and Literary Studies, Hulunbuyir University of China.AbstractSince the Yuan Dynasty, Mongolians have been influenced by the Chinese language and culture, and have created a large number of literary works in Chinese. Although the Chinese language and letter are used, Mongolian writers’ national culture, contemporary consciousness, and individual thinking are concentrated in their writings, forming a unique cultural characteristic. The article analyzes the characteristics of the national culture and psyche in the Chinese poems and hymns created by the Mongol emperors during the Yuan Dynasty, explores the thought process of the pursuit of bodhisattva and the mindset of reflecting on one’s lineage of The Khubilai Setsen Khan (Setsen Khan – Wise King), The great courage of the brave of The Tuv Tumur Zayat Khan, The benevolence custom of The Togoontumor Clever Khan and


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38124Ayushridar Bilgit Khan’s sadness and confidence. Key words:Chinese poems and hymns of Mongol kings, king’s thinking ideologНом зүйБадрахын Буян (орч). (1994). Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол. Өвөр Монголын Багачууд Хүүхдийн хэвлэлийн хороо.Бадрахын Буян (тайл). (1994). Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол. Өвөр Монголын Багачууд Хүүхдийн хэвлэлийн хороо.Бай Төмөрбагана. (2002). Эртний монгол зохиолчдын хятад хэлний зохиол бүтээлийн шалган магадлал. Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо.Ван Шу Пан. (1984). Эртний монгол үндэстний хятад шүлгийн сонгомол. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо.Гү Күй Гуан (найр). (Тэнгэр тэтгэгчийн 16-р он барын дэвтэр). Юань улсын шүлгийн сонгомол 1-р боть. 1-р боть Төвдөмөр.Жао Чанг Би. (1990). Өнгөрсөн үеийн монгол үндэстний зохиол бүтээлчдийн товч тоочилт. Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо.На.Сайшаалт (эрхлэн найруулав). (2011). Монгол уран зохиолын түүх. Өвөр Монголын Их сургууль хэвлэлийн хороо.Юүн Пен. (1992). Монгол хятад соёлын солилцооны тухай хажуугаас үзсэн ажиглалт/ Монгол үндэстний хятад хэлний зохиол бүтээлийн түүх. Хятад хэлний хэвлэл. Тяньжины хуучин судрын хэвлэлийн хороо.Юүн Пен. (1997). Монгол хятад уран зохиолын харьцаа. Шинжааны Ардын хэвлэлийн хороо.Юүн Пен. (2005). Юань улсын үеийн монгол хятад уран зохиолын харьцааны судлал. Өвөр Монголын Үндэсний хэвлэлийн хороо.Яе Зи Чи. (2012). Цао Му Зи бичиг (бусад 3 жилийн зохиол дагалдав). Шанхай хуучин судар хэвлэлийн хороо.© 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


125МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ЗӨРЧИЛ БА ҮЗЭЛ САНААДэлгэрбуянгийн Энхтуяа*МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант,Улаанбаатар, МонголШараагийн Баттөр МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, доктор (Ph.D), дэд профессор, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.25 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйСүүлийн хэдэн арван жил утга зохиолын төрлөөс хөгжлийн хувьд хамгийн зогсонги байдалд орсон нь жүжгийн зохиол байсан бөгөөд уран сайхны мөн чанар, дотоод туурвил зүй, сэтгэлгээний хувьд үндэстний хувьд цөөн хэдэн зохиолчийн жүжгээс өөр зохиол бараг харагдахгүй байгаа юм. Бид энэхүү өгүүлэлдээ зохиолч Б.Лхагвасүрэнгийн зарим жүжгүүдийн сэдэв, агуулга, дүр дүрслэл, нийгэмд үзүүлэх үүргийн талаар судласан болно. Зохиолч Б.Лхагвасүрэн Хүйтэн сэнтий” (2003), “Гэгээн тамлан” (2003), “Улаан тэргэл сар” (1999), “Сарны цагаан цус” (2001), “Хоосон зүүд” (2001), “Тамгагүй төр” (1998), “Атга нөж” (2006) зэрэг жүжиг нь монголын түүхийн тодорхой цаг үеийг хамардаг (Хүннү гүрэн, Их Монгол улс, ХХ зууны эхэн гэх мэт) хэдий ч өргөн утгаараа хүн төрөлхтний төрт ёсны түүхийн алдаа оноо, зүй ёсыг нээн гаргажээ. Зохиолч Б.Лхагвасүрэн нь хүн төрөлхтний буюу нийгмийн харилцааны суурь асуудлыг гаргасан явдал нь дүрслэлээс дүр, дүрээс үзэл санааг хэрхэн, яаж гаргасан зэргийг авч үзлээ.Түлхүүр үг:Жүжиг, орчин үе, сэдэв, дүр, үүрэг, дүрслэлУдиртгалӨнө эртний түүхт монголын уран зохиол ямар нэгэн байдлаар хөгжсөөр өнөөг хүрчээ. Хөгжлийн зарчим ёсоор зарим үед уран зохиолын зарим төрөл сэргэн манддаг, зарим үед доройтон буурдаг. 1990 оны ардчилсан хувьсгал нь монголын нийгэмд томоохон өөрчлөлтийг авчирсан нь урлаг, утга зохиолд ч мөн адил шинэ чөлөөт сэтгэлгээний хандлага бий болж, улмаар уран бүтээлүүдэд эрх чөлөөт сэтгэлгээ шууд тусаж эхэлсэн байна. Энэ үеэс монголын уран зохиолд олон урсгал чиглэл чөлөөтэй хөгжиж эхлэх бололцоо нээгдсэн бөгөөд энэ боломжийг харин ямар байдлаар хэрхэн ашигласан нь хувь уран бүтээлчээс шалтгаалсан билээ. Сүүлийн хэдэн арван жил утга зохиолын төрлөөс хөгжлийн хувьд хамгийн * [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38126зогсонги байдалд орсон нь жүжгийн зохиол байсан бөгөөд уран сайхны мөн чанар, дотоод туурвил зүй, сэтгэлгээний хувьд үндэстний хувьд цөөн хэдэн зохиолчийн жүжгээс өөр зохиол бараг харагдахгүй байгаа юм. Бид энэхүү өгүүлэлдээ зохиолч Б.Лхагвасүрэнгийн зарим жүжгүүдийн талаар авч үзэхийг зорьсон болно. Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгч болох Б.Лхагвасүрэнгийн ихэнх жүжиг нь түүхэн сэдэвтэй бөгөөд төр ба хүн, нийгэм ба хүн, хүний мөн чанарын эрэлхийлэл, түүнийг хэрхэн хадгалан орших, үндэстний тусгаар тогтнолын асуудлыг эрэлхийлсэн, хөндсөн, дүгнэсэн, тайлбарласан, сургасан байдаг. Зохиогчийн “Хүйтэн сэнтий” (2003), “Гэгээн тамлан” (2003), “Улаан тэргэл сар” (1999), “Сарны цагаан цус” (2001), “Хоосон зүүд” (2001), “Тамгагүй төр” (1998), “Атга нөж” (2006) зэрэг жүжиг нь монголын түүхийн тодорхой цаг үеийг хамардаг (Хүннү гүрэн, Их Монгол улс, ХХ зууны эхэн гэх мэт) хэдий ч өргөн утгаараа хүн төрөлхтний төрт ёсны түүхийн алдаа оноо, зүй ёсыг нээн гаргажээ. Тухайлбал “Тамгагүй төр” (1998) жүжиг нь бие хүний эрх ашгаас төрийн, ард түмний эрх ашиг, хүсэл эрмэлзэл илүүг, хувь хүний эрхээс илүүтэй нийгмийн үүрэг хариуцлага өндөрт байх мөн чанарыг харуулсан билээ. Өөрөөр хэлбэл, бие хүнээс нийгэм, төр бүрддэг ч төр, ард түмэн, ирээдүй, зөвийн төлөө бие хүн өөрийгөө зольж болохыг, тэгэх ёстой ба үүрэгтэйг харуулсанд энэхүү жүжгийн үнэ цэнэ оршиж байгаа юм. “Тамгагүй төр” жүжигт Арчуг хаан өөрийн хамгийн хайртай хатнаа амнаас нь эхлэн умай хүртэл нь /бүх биеэр нь нэвт сүлбэн/ жадаар сүлбэн хөнөөж байгааг дүрсэлсэн нь энэхүү жүжгийн гол зангилаа буюу нийтийн зорилгын төлөө нэгэн биеийг золих, нийтийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгийг умартахыг сургасан. Жүжигт:Арчуг: Хатан минь би чамд Хайртай билээ... би Өдөр мандсан нарны хэлтэрхийг Шөнө нь би тэвэрч нойрсдог байсанТэр минь чи байсан...Өндрийн живаа оддоосГанц од дэргэдээ буулгасанТэр минь чи байсан..(Лхагвасүрэн, 2012, х.186)... Удаан гэгч нь хоёулаа духаа нийлүүльеУураг тархи минь ясаа нэвтлэн үгээ ололцог... (Лхагвасүрэн. 2012, х.187) гэж хэлэн өөрийн хайртай хатнаа хөнөөнө. ...БоллооЁсоор болго /эрхрэн хашгирах дор эрсүүд толгойг гэдийлгэн ам уруу нь жад нэвт дүрэн хоёр нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээнэ...(Лхагвасүрэн. 2012, х.187) хэмээн дүрсэлснээс харагдана. Нөгөө талаасаа энэхүү жүжиг хүний амьдралын хоосон чанарыг хаан сэнтийн төлөө өөрийгөө ч, өрөөлийг ч үл хайрласаар дуусаж байгаагаар илэрхийлсэн байна.


127МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Зохиолчийн “Тамгагүй төр”, “Гэгээн тамлан” жүжигт эцгийгээ хөнөөн ээжтэйгээ гэрлэх ёстой гэх, охиндоо дурласан эцгийн дүр гарч байгаа зэргээс харахад эртний Грекийн зохиолч Софоклын “Эдип хаан” жүжигт эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэдэг үйл явдлыг санагдуулж байна. Үүнийг судлаач Г.Батсуурь “Б.Лхагвасүрэнгийн садизм” гэх шүүмждээ: “Сэргэн мандалтын үеийн Английн их зохиолч В.Шекспирийн алдарт “Гамлет” жүжиг ч мөн л энэ хорио цээртэй холбогддог. Манай яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай ч энэ хорио цээрийг тойрон гарч чадаагүй учир “Тамгагүй төр” жүжгээ туурвиж. Тийн туурвихдаа өөрийн хөгжил төлөвшлийн садист үеийн хаа нэгтээ тохиосон гацалтын үлдэл неврозын түлхэцээр жүжгийн асуудлыг гайхалтай гаргалгаагаар дуусгасан байна”... (Батсуурь. 2014, х.41) гэж дүгнэсэн байна. Орчин цагийн прагматик сэтгэлгээгээр, нэгэн биеийн төлөө нийгэм, цаг үеэ үл тоох сэтгэлээр “Тамгагүй төр” жүжгийг ухаарахад бэрхтэй ч байж болно. Мөнхүү жүжиг нь зөрчлийн хувьд нэгэн хүнээс нийт хүн төрөлхтний мөнхийн асуудал-асуултыг хөндсөн, эргээд хүн төрөлхтний нийтлэг зөрчлийг хувь хүний хүрээнд гаргасан. Гүн ухааны онолын сэтгэлгээ буюу амьдрал, хүнийг таних оролдлого өөрөө ямар нэгэн байдлаар нийгэм-хүний харилцан хамаарал, нөлөөллийг тодорхой төвшинд гаргадаг ба Б.Лхагвасүрэн уран бүтээлээрээ тухайн асуултанд дээрх байдлаар хариулжээ. Зохиогчийн “Хүйтэн сэнтий” (2003) есөн үзэгдэлт драмын жүжигт ХХ зууны эхэн үеийн монголын нийгэм төрийн хямрал, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, зөвхөн өөрийн нэгэн биеийн жаргалын төлөө бүхэл улсыг үгүй хийх тачаадсан хүсэл ба бүхэл улсын тусгаар байдал, бүрэн эрхийн төлөө нэгэн биеийг үгүй хийсэн ч чадах зориг, хариуцлагын зөрчлийг гарган тавьсан нь зөвхөн ХХ зууны эхэн үеийн монголын түүх биш, монголын түүх, зөвхөн монголын ч түүх биш, хүн төрөлхтний тэмцлийн түүх тэр чигээрээ юм. Зохиолч Дулдуйчийн дүрээр монголын төр ба нийгмийн завхрал, эмгэнэлийг хэлүүлсэн нь:Хүний ааш битгий хэлТэнгэр лусын ааш хувирчХүн хүнээ дотроос нь идэжХүнлэг сэтгэл үнслэн хийснэ...Зусар зулгуй тархажТахал мэт дэлгэрнэ... (Лхагвасүрэн. 2012, х.16)гэж. Харин зохиолын үзэл санаа, мөн чанарыг Богдоор “Талийгаачдын сүнс, амьдын атааг үүдэгч эрх ямба гэдэг зуурдын явдал... Төр гэдэг мөнхийн явдал...” хэмээн айлдуулснаар илэрчээ. Энэ үзэл санаа дөрвөн бүлэг долоон үзэгдэлт “Сарны цагаан цус” жүжигт улам төгөлдөржсөн нь өөрөөс нь урвасан хатныг санамсаргүй хороосон хүүгээ шоронд хатааж буй Миглэн хааны:Хаан сүр уур хилэн минь уучилж чадахгүй чХалуун хайр минь уучилж чадах байсан Эргүү мунхагийн мөчир дээр ургасан жимс миньЭхийгээ үр нь ялладаггүй юм... (Лхагвасүрэн. 2012, х.96)гэж хүн ёсыг сургаж буйгаас,Хүмүн гэдэг зуурын явдал


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38128Хууль гэдэг мөнхийн явдалИх цаазын өмнө буруутай л болИхэс доодос ялгаагүйИжил байх учиртай...(Лхагвасүрэн. 2012, х.99)хэмээн төр ёс, зарчим, үүргийн тухай хэлж байгаагаас илэрхий харагдана. Гурван бүлэг зургаан үзэгдэлт “Улаан тэргэл сар” (1999) эмгэнэлт жүжигт:Эцгийг минь хорлосон хүний охиныгИх ор суулгах, хүүдээ хатан болгохыгХаан уламжлалын, тунгалаг зарлигХалуун тархи хоёр минь зөвшөөрөөгүй юм... (Лхагвасүрэн. 2012, х.73) гэж Туган хааны эхлүүлсэн эмгэнэл, Хан хүү өөрийн хүслээр нүдээ сохлуулснаар, Тунамал хатан, хүүтэйгээ хамт амиа тэвчсэнээр, хаан өөрөө солиорч, төр улс мөхөж байгаагаар төгсөнө. Гэвч жүжгийн төгсгөлд нялх хүүхэд босч ирэн алхсан нь төрийн толгойд бодлогогүй хүн байснаар төр самууравч мөнх гэдгийг харуулсан бэлгэдэлт дүрслэл болжээ. Тухайлбал, XIII зууны түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо”-ноос уламжилсан XVII-XIX зууны Лувсангданзан “Алтан товч” (1655), Саган Сэцэн “Эрдэнийн товч” (1662), Жамба “Асралт нэртийн түүх” (1677), Рашпунцаг “Болор эрих” (1774), Инжиннаши “Хөх судар” зэрэг зохиолууд байдаг. Эдгээр нь бидэнд уламжлагдан ирэхдээ “Монголын нууц товчоо”-ны дүр, үзэл санаа, үйл явдал, хэл найруулга зэрэгт өөрчлөлт хийж, уран сайхны хувьд шинэчлэл хийхийг зорьсон юм. Мөн түүний “Атга нөж” (2005) эмгэнэлт жүжиг нь Монголчуудын түүхэн зохиол, түүхээс сэдэвлэсэн бүтээлүүдэд шинэлэг хандлага, шинэ салхи оруулсан юм. Энэхүү жүжиг нь үйл явдлын хувьд “Монголын нууц товчоо” болон түүхийн сурвалжаас ихээхэн зөрүүгүй боловч, дээр дурдсанчлан түүхэн хүмүүсийн дүр, түүхэн үйл явдлаар дамжуулан уран дүр бүтээсэн байна. Жишээ нь: “Монголын нууц товчоо”-нд: Тэмүүжин дүрвэж яваа хүмүүсийн дундуур “Бөртэ, Бөртэ” гэж дуудан эрд явтал дүрвэж яваа иргэний дотор байсан Бөртэ үжин, Тэмүжиний дууг таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гүйж ирэв... (Дамдинсүрэн, 1990, х.66) гэж бичсэн байдаг бол уг жүжигт :Ван хан- Хатан Бөртэ чиньХаан миний өргөөнд байгааЭртэд би түүнийг олж Энхрийлэл дор байлгасан... (Лхагвасүрэн. 2012, х.204) гэж Мэргидүүд Бөртэг Ван ханд хүргүүлсэн гэж бичсэн байна. Мөн “Монголын нууц товчоо-нд:Архай хасар, Чахурхан хоёрыг Жамухад элчээр илгээвээс Жамуха өгүүлрүүн: “Алтан, Хучир хоёрт хэл” хэмээн өгүүлж илгээрүүн: “Алтан, Хучир та хоёр бид Тэмүжин анд бид хоёрын хооронд:Сүвээ сэжижХавирга хатгаж яахин хагацуулав, та нар. Анд бид хоёрыг үл хагацан, хамт бүхүйд Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? Одоо ямар санаа тавьж


129МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38санаа тавьж хан болгов, та нар? Алтан, Хучир та хоёр хэлсэн үгэндээ хүрч, андын сэтгэлийг амуулж, андад минь сайтар нөхцөж явагтун… (Дамдинсүрэн. 1990, х.66)“Атга нөж” жүжигт:Жамуха сэцэн хэлэх нь:Заллаганд очиж үл чаднаЭмс буулгажИлд ирлэж завгүй гэж...Надад хэлснээсАлтан, Хучир хоёрт очиж хэлжАмийг тэнцүүлсэн нь дээр гээдӨрөөсөн чихийг минь огтлов.Хаандаа очиж хэлЧиний үгийг сонсохЧих надад байхгүй тул Элчийн чинь чихийг энд үлдээв гэв... (Лхагвасүрэн. 2012, х.204) гэснээр үйл явдлын өрнөлийг хурцатгаж, Жамуха элчээр дайсан үгэндээ Тэмүжинг хаанаар өргөмжлөгдсөнд зөвшөөрөхгүй гэдгээ санаагаа шүлэглэсэн байдлаар дүрсэлсэн нь дээр дурдсанчлан түүний уран дүр бүтээх, бие хүн талаас нь Жамухын дүрийг гаргасныг энд онцолъё.Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжиг бол монголын орчин үеийн жүжгийн зохиолын төрөл зүйлд хүндтэй байр суурийг нэгэнт эзэлсэн бөгөөд түүхэн хүмүүсийн дүр, түүхэн үйл явдлаар дамжуулан уран дүр бүтээсэн, өөрөөр хэлбэл бие хүн талаас нь гаргаснаараа онцлогтойгоос гадна, түүхэн баримтыг өөрөөр дүгнэснээрээ онцлогтой байна.Зохиолч Б.Лхагвасүрэн өөрийн жүжгийн уран бүтээлдээ монгол хэлний дүрслэх боломжийн эрэлхийллийг өргөн хүрээнд хайж басхүү олсон. Түүний сэтгэлгээний эрэлхийллийн хүрээнд олсон дүрслэлээрээ дамжуулан тодорхой уран дүр бүтээсэн. Зохиолч Б.Лхагвасүрэн өөрийн дүрслэлийн боломжит хязгаарт бүтээсэн уран дүрээрээ дамжуулан үзэл санаа, үзэл баримтлалаа тунхагласан юм. Нөгөө талаас зохиолч Б.Лхагвасүрэн тодорхой үзэл санаа, үзэл баримтлалаа тунхаглахын учир уран дүр бүтээж, уран дүр бүтээхийн тухайд дүрслэлийн баялаг боломжийг ашигласан байна. Чухамхүү чингэсэн, ингэж чадсан зохиолч туйлаас ховор билээ.Монголын орчин үеийн уран зохиол, тэр дундаа жүжгийн төрлийн томоохон төлөөлөгчдийн уран бүтээл нийгэм-бие хүний харилцан хамаарлыг гүнзгий гарган нэг талаас нийгмийн эрх ашгийг хувь хүний эрх ашгаас дөвийлгөн авч үзсэн, нөгөө талдаа хувь хүний эрх чөлөөг нийгмийн эрх ашиг хаан боомилдог тухай гаргасан нь зөвхөн тухайн улсын нийгмийн шилжилт, түүнээс үүдсэн сэтгэлгээний өөрчлөлттэй холбоотой. Мөн дээрх нь шууд утгаараа зохиолч нь хүн төрөлхтний буюу нийгмийн харилцааны суурь асуудлыг гаргасан явдал нь дүрслэлээс дүр, дүрээс үзэл санаа боловсруулсан үзэл санааг гаргахын тулд дүр боловсруулж, дүр боловсруулахын тулд дүрслэлийг төгөлдөржүүлсэн явдал мөн гэж таамаглал дэвшүүлж байна.


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38130ДүгнэлтБ.Лхагвасүрэнгийн ихэнх жүжиг нь түүхэн сэдэвтэй бөгөөд төр ба хүн, нийгэм ба хүн, хүний мөн чанарын эрэлхийлэл, түүнийг хэрхэн хадгалан орших, үндэстний тусгаар тогтнолын асуудлыг эрэлхийлсэн, хөндсөн, дүгнэсэн, тайлбарласан, сургасан байна. Монголын орчин үеийн уран зохиол, тэр дундаа жүжгийн төрлийн томоохон төлөөлөгчдийн уран бүтээл нийгэм-бие хүний харилцан хамаарлыг гүнзгий гарган нэг талаас нийгмийн эрх ашгийг хувь хүний эрх ашгаас дөвийлгөн авч үзсэн, нөгөө талдаа хувь хүний эрх чөлөөг нийгмийн эрх ашиг хаан боомилдог тухай гаргасан нь зөвхөн тухайн улсын нийгмийн шилжилт, түүнээс үүдсэн сэтгэлгээний өөрчлөлттэй холбоотой. Мөн дээрх нь шууд утгаараа зохиолч нь хүн төрөлхтний буюу нийгмийн харилцааны суурь асуудлыг гаргасан явдал нь дүрслэлээс дүр, дүрээс үзэл санаа боловсруулсан үзэл санааг гаргахын тулд дүр боловсруулж, дүр боловсруулахын тулд дүрслэлийг төгөлдөржүүлсэн явдал мөн хэмээн дүгнэж байна. Conflicts and ideologies in modern mongolian dramaEnkhtuya DelgerbuyanDepartment of Literature and Art Studies, NationalUniversity of Mongolia)Battur SharaaDepartment of Literature and Art Studies, NationalUniversity of MongoliaAbstractIn the past few decades, among the various genres of Mongolian literature, drama has experienced the most stagnation in terms of development. From the perspectives of artistic essence, internal composition, and literary thought, there are barely any notable dramatic works apart from those written by a handful of playwrights. In this article, we examine the themes, content, character portrayal, and social significance of selected plays by the writer B. Lkhagvasuren. B. Lkhagvasuren’s plays such as “The Cold Throne” (2003), “Holy Torture” (2003), “The Crimson Full Moon” (1999), “White Blood of the Moon” (2001), “Empty Dream” (2001), “The State Without a Seal” (1998), and “A Fistful of War” (2006) cover specific historical periods of Mongolia, including the Xiongnu Empire, the Great Mongol Empire, and the early 20th century. However, on a broader level, these works reflect the successes and failures, justice and injustice of the history of human civilization and statehood. The writer addresses fundamental issues of human and societal relations through his dramas, focusing on how he reveals philosophical ideas and social messages—progressing from imagery to character, and from character to concept.


131МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Keywords:play, contemporary, theme, character, role, depictionНом зүйБаттөр, Ш. (2010). Монголын модернист уран зохиол. Улаанбаатар: УХГБатсуурь, Г. (2014). Мета утга. Улаанбаатар: УХГДамдинсүрэн, Ц. (1990). Монголын нууц товчоо. Улаанбаатар: УХГЛхагвасүрэн, Б. (2012). Цэцгийн манан. Улаанбаатар: УХГ © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38132МОНГОЛ УРАН ЗОХИОЛ ДАХЬ “ЧӨДӨР”-ИЙН ӨГҮҮЛЭМЖ, УТГА СОЁЛ, ДҮРСЛЭЛ(Орчин үеийн өгүүллэгийн жишээн дээр)Лувсаннямын Болормаа*МУИС. Зүүн бүсийн сургууль, БСТ-ийн ахлах багш, Дорнод, МонголДүгэрсүрэнгийн Оюунгэрэл МУИС. Зүүн бүсийн сургууль, БСТ-ийн ахлах багш, Дорнод, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйОлон үе зууны туршид монгол угсаатны оршин тогтнохын үндэс нь мал ахуй, түүнээс улбаалсан соёл байсаар ирсэн. Мал аж ахуйн соёл нь монгол хүний мэндчилгээнээс эхлээд аж амьжирлага, гэр сууц, хувцас зүүсгэл, хоол хүнс, аман болон бичгийн соёл, эрдэм мэдлэг, урлал, урлагийн бүхий л хүрээнд нэвчин шингэсэн бөгөөд монгол мал, түүнийг адгуулах ардын баялаг арга ухаан, ялангуяа аман зохиолтой хэзээнээс нягт уялдаж нэг сонсмогц ой тойнд хоногшин үлдэхүйц хэвшмэл хэллэг, хэлц үг, сургаал үг, толгой холбож айзам тааруулсан зүйр цэцэн үг, холбоо шүлгийн бадаг болгон үе дамжин хэлэлцэж ирсэн билээ. Мал аж ахуйг эрхлэх, нүүдэлчдийн түүх, соёлыг бүтээх явцдаа таван хошуу малын тодорхой үүрэг зориулалт бүхий олон тооны эд эдлэл, тоног хэрэгсэл, хэрэглэлийг бий болгож, боловсруулан хөгжүүлсээр өнөөг хүрчээ. Тэдгээрийн дотроос бид энэ удаад адууг хөлөөр нь тогтоох хэрэгслийн нэг “чөдөр”-ийг онцлон уран зохиолын дүрслэл, өгүүлэмжид хэрхэн ашигласныг тодруулахыг оролдлоо. Бид энэхүү бичил судалгаагаар чөдрийн тухай өгүүлэх бус чөдрийг уран зохиолд, тэр дундаа монголын орчин үеийн өгүүллэгт хэрхэн дүрсэлж, чөдрийн өгүүлэмжээр дамжуулан ямар утга санааг яаж илэрхийлэн гаргасныг, монгол хүний ахуй амьдрал, аж төрөх ёс уламжлалтай хэрхэн холбогдож байгааг тодруулахыг зорилоо.Түлхүүр үг:Чөдрийн өгүүлэмж, утга соёл, монголын орчин үеийн өгүүллэг, дүрслэлУдиртгалМонгол нутагт эрт цагт оршин сууж асан шинэ чулуун зэвсэгтэн, түүнээс нааших хүрэл, төмөр зэвсгийн үеийнхэн цөм нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсныг хадны зураг, дөрвөлжин булш, буган чулуу болон археологийн судалгааны бусад хэрэглэгдэхүүн нотолдог. Монголчууд хэзээнээс хүн–байгаль–мал гэсэн тулгын гурван чулуу адил харилцан шүтэлцээт гурван гол үндсийн зүй тогтол, мянга мянган жил хуримтлуулсан баялаг туршлагатай ард түмэн юм. (Гонгоржав. 2008, x.287) * [email protected]


133МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38“Олон үе, зууны туршид монгол угсаатны оршин тогтнохын үндэс нь мал ахуй, түүнээс улбаалсан соёл байсаар ирсэн. Мал аж ахуйн соёл маань монгол хүний мэндчилгээнээс эхлээд аж амьжирлага, гэр сууц, хувцас зүүсгэл, хоол хүнс, аман болон бичгийн соёл, эрдэм мэдлэг, урлал, урлагийн бүхий л хүрээнд нэвчин шингэсэн” (Дулам, 2013) бөгөөд “монгол мал, түүнийг адгуулах ардын баялаг арга ухаан, ялангуяа аман зохиолтой хэзээнээс нягт уялдаж нэг сонсмогц ой тойнд хоногшин үлдэхүйц хэвшмэл хэллэг, хэлц үг, сургаал үг, толгой холбож айзам тааруулсан зүйр цэцэн үг, холбоо шүлгийн бадаг болон үе дамжин хэлэлцэгдэж ирсэн” (Гонгоржав. 2008, x.287) билээ. Ингэж мал аж ахуйг эрхлэх, нүүдэлчдийн түүх, соёлыг бүтээх явцдаа таван хошуу малын тодорхой үүрэг зориулалт бүхий олон тооны эд эдлэл, тоног хэрэгсэл, хэрэглэлийг бий болгож, боловсруулан хөгжүүлсээр өнөөг хүрчээ. Тэдгээрийн дотроос бид энэ удаад адууг хөлөөр нь тогтоох хэрэгслийн нэг “чөдөр”-ийг онцлон уран зохиолын дүрслэл, өгүүлэмжид хэрхэн ашигласныг тодруулахыг оролдлоо.Бид чөдөр гэж юу болох, түүнийг юугаар хэрхэн зангидаж хийх, чөдрийн бүтэц бүрдэл, үүрэг зориулалт, хэрэглээний талаар Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966), С.Жамбалдорж “Морин эрдэнэ” (1996), Ч.Арьяасүрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” (2000), Г.Гонгоржав “Монголчуудын эрдэм ухааны уламжлал” (2008) зэрэг номуудаас үзэж болно.Гэвч энэ сэдвийг буюу чөдрийг уран зохиолд хэрхэн ашигласныг дорвитой судалсан бүтээл хараахан гараагүй ч, хэл шинжлэл талаас МУИС-ийн доктор, дэд профессор Л.Ганчимэг ““Чөдөр” хэмээх концепт (багцалмал мэдлэг)-ын хэл-соёлын асуудал” илтгэлийг 2016 онд Солонгос улсад болсон монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн байна. Тэрээр тус илтгэлээ хэл-соёлын холбоо хамаарал, чөдрийн угтал буюу тушааны тухай, чөдрийн бүтэц, чөдөр зангидах арга, чөдрийн хэрэглээ, ёс заншил, чөдөр хэмээх үгийн нэрлэлт, дүгнэлт гэсэн бүтцээр бичсэн бөгөөд “Концепт гэдэг нь аливаа нэгэн зүйлийн цогц утга, түүнийг төгс тодорхойлох үүрэгтэй, ямарваа зүйлийн хувиргал өөрчлөлт болон ангиллын нэгдэл, ерөнхий ойлголтыг хэлдэг. Тэгэхлээр “чөдөр” хэмээх концептээр илрэх олон янзын өгүүлэмж бүхий утгыг нэг цогц мэдлэгт тулгуурлан тайлбарлах явдал чухал болж байна” (Ганчимэг. 2016, x.105-122) хэмээгээд “Хэлний мэдээллийг үүсгэх, хүлээн авч ойлгоход зөвхөн хэлний үгийн сангийн мэдлэг, хэл зүйн дүрмийн мэдлэг хангалттай бус. Харин юм үзэгдэл, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарлын тухай “дэвсгэр мэдлэг” зайлшгүй шаардлагатай болдог. Монголчуудын нүүдлийн соёл, соёл иргэншлийн нэг зүйл болох малын тоног хэрэгслийг хэрхэн хийж, хэрэглэдэг уламжлалт арга технологийн тухай дэвсгэр мэдлэг дутвал “чөдөр” хэмээх үг, хэллэгийн жинхэнэ утга санааг зөв тайлахад учир дутагдалтай болно... Иймээс тухайн үг, хэллэг үүссэн үүтгэл санаа, ямар шинжийг онцлон харуулсан, ерөнхийлөн нэгтгэж, хийсвэрлэсэн эсэхийг зөв тодорхойлох нь тухайн үг хэллэгийг зүй тогтлын дагуу зөв таньж мэдэх, таниулан мэдүүлэхэд үр өгөөжтэй зүйл болох юм” гэж дүгнэжээ. “Чөдөр”-ийг Монгол хэлний товч тайлбар тольд; 1. Морь малын гурван


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38134хөлд торгож тогтоодог нэгэн зүйл хэрэгсэл хэмээн үндсэн утгыг бичсэн бол 2. Саад тотгор (ажлын чөдөр) хэмээн шилжсэн утгыг (Цэвэл. 1966) гаргасан байна. Мөн үнсэн чөдөр зангидах (бүтэшгүй зүйл мөрөөдөх), чөдөр галзуу туссан юм шиг (согтоод гуйвж, дайвсан байдал), чөдөр [тушаа] болох (саад тээр болох, төвөг чирэгдэл учруулах), чөдөр аваад ганзага авах (даврах, хэтрэх) (https://mn.wiktionary.org/, n.d.); бие сэтгэлээ чөдөрлөх (биеэ барих), чөдрийн ганц (Бат-Ирээдүй. 2009) гэх зэрэг хэлц үг түгээмэл тохиолдоно. Зураг 1. Чөдрийн зурагЦааш үзвэл дээрх тольд чөдөртэй холбоотой үг хэллэгийг: Хүснэгт 1. Чөдөртэй холбоотой үг хэллэгийн тайлбар№ Үг, хэллэг Тайлбар1 Чөдөр А. Морь малын гурван хөлд торгож тогтоодог нэгэн зүйл хэрэгсэлБ. Саад тотгор (ажлын чөдөр)2 Чөдөрлөх А. Малын хөлд чөдөр торгох; морь чөдөрлөхБ. Бусдын үйл ажилд саад тотгор хийх3 Чөдөрлөгдөх А. чөдөрлөхийн үйлдэгдэх хэвБ. Бусдын үгэнд хариулж чадахгүй тээглэгдэх, үйл ажилд татагдан хүлээгдэх4 Чөдрийн сум Чөдрийн урт шилбэ5 Чөдрийн хумс Чөдрийн чагт тээг6 Чөдрийн хаа Чөдрийн өмнөх хоёр салаа7 Чөдрийн шилбэ Чөдрийн сум8 Чөдрийн гогцоо Чөдрийн чагт торгох нүх9 Чөдрийн алга Чөдрийн чагттай хэсэг10 Чөдөр холбоо Нэгэн зүйл гогцоолдсон хөвөрхий уяа11 Чөдөр өвс Мод өвсөнд ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр12 Чөдөр ороомог Ороонгын төрөлд багтдаг бөгөөд байдал нь утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, шимэгч ургамал


135МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.3813 Чөдөр сэдэргэнэСэдэргэнийн төрөлд багтах бөгөөд нуга, тариалангийн газар ихэд ургадаг, хогийн ургамал14 Чөдөр төмөр Винтов бууны замгийн нэг хэсэг15 Чөдөр галзуу Нохойд тохиолдох нэг зүйл өвчин, чөдрөг ч гэдэггэж тайлбарлажээ. Эдгээрийн зарим утга нь бидний судалгаанд хэрэглэгдэх тул ийнхүү жагсаалтаар оруулав. Бид энэхүү бичил судалгаагаар чөдрийн тухай өгүүлэх бус чөдрийг уран зохиолд, тэр дундаа монголын орчин үеийн өгүүллэгт хэрхэн дүрсэлж, чөдрийн өгүүлэмжээр дамжуулан ямар утга санааг яаж илэрхийлэн гаргасныг, монгол хүний ахуй амьдрал, аж төрөх ёс уламжлалтай хэрхэн холбогдож байгааг тодруулахыг зорилоо. Монголчууд бид эрхэлж буй аж ахуй, ажил хөдөлмөр, байгаль, цаг улирлын онцлогтойгоо уялдсан өвөрмөц мэндчилгээтэй ард түмэн. Өөрөөр хэлбэл, тухайн хөдөлмөрт нь тохирсон үг хэллэгээр ерөөж, талархаж мэндчилдэг буюу хөдөлмөрийг ерөөж мэндчилэх ёс бидэнд байна. Жишээ нь, чөдөр зангидаж байвал “Найман зангилаа бат болог”, “Чөдөр эрчтэй болог” гэхэд хариуд нь “Ерөөлөөр болог” (Арьяасүрэн., Нямбуу. 1991, x.452) гэнэ.Мөн чөдөртэй холбоотой ёс заншил, зан үйл цөөнгүй байна. Тухайлбал, “Айлд ирж байгаа хүн ташуур, чөдөр, буу, зэвсэг барьж ордоггүй.(Арьяасүрэн, Нямбуу. 1991, x.452). Морио ижилд нь тавихдаа мориныхоо араас чөдөр, хазаараар шавхарч туух нь нүгэл. Явгарна (Арьяасүрэн., Нямбуу. 1991, x.452). Жирэмсэн хүн зэл, олс, дээс, чөдөр зэрэг эрчтэй юман дээгүүр алхаж болохгүй. Хүүхдийн хүй ороолдоно (Арьяасүрэн., Нямбуу. 1991, x.452) гэдэг. Мөн “айлд чөдөр авч орохыг цээрлэдэг. Хэрвээ чөдрөө барьсаар орвол тэр айл нь уг чөдрийг задалж зангиддаг. Зангидаж зангидаж эс чадваас чөдөр тухайн айлдаа үлддэг байжээ (Арьяасүрэн. 2000, x.90) гэх мэтээр ёс заншил, зан үйл, дом талаас судалбал бас ч чамгүй сонин зүйл олдохоор байна. Газар газрын, нутаг нутгийн, угсаатан ястны онцлогтой зүйлүүд ч ажиглагдана. Тиймээс үүнийг нутгийн хүн зонтой уулзах, учир шалтгааныг тодруулах, гарваль мөн чанарыг нь илрүүлэх зэргээр нухацтай сурвалжлан судлах хэрэгцээ бий тул үр дүнг тусад нь илтгэхээр үлдээв. Аливаа ард түмний урлаг, уран зохиолын эх үндэс-булаг нь аман зохиол байдаг. Монгол аман зохиолд ч мөн чөдрийн өгүүлэмж бий. Тухайлбал, Шинжлэх ухааны академи Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монгол ардын оньсого таавар” (1990) номд чөдөр, чөдөртэй морь, морь чөдөрлөх, чөдөртэй морины хөл зэргийн 16 оньсого байна. Жишээлбэл:“Могой эрээн биетэйМодон гурван хумстайХоёр гартайНэг хөлтэй” /чөдөр/ гэж хэлбэр хийцээр адилтгасан хүншүүлэл байхад“Хэзээний явсан бол Хэрлэнг давсанХэдэр гурван хүүхэн


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38136Хэрээд явуулсангүй” /чөдөртэй морь/ (Ловор., Өлзийхутаг. 1990, x.262) хэмээн зориулалт, үр дүнг нь тодчилж оньсоголсон байх юм. Энд нэг сонин зүйл ажиглагдсан нь энгийн үед монгол хүн чөдрийн алгыг чагталдаггүй, чөдрийг доош харуулж ганзагалдаггүй. Харин гүйдэлтэй буюу чөтгөртэй гэгддэг газраар явахдаа чөдрийн алгуудыг чагталж доош харуулан битүү гогцоо үүсгэж явдаг. Гэтэл чөдөртэй морины оньсогод “Түрүүний явсан болТүнхэл хүрэхсэнӨглөөний явсан бол Өргөө хүрэхсэнГурван чөтгөр саатуулаад явуулахгүй юм” (Ловор., Өлзийхутаг. 1990, x.262) гэсэн нь бий. Энэ санамсаргүй тохиолдол уу, эсвэл чөдөр, чөтгөр холбоо хамаарал бүхий байна уу гэдгийг тусгайлан судлууштай. Ингэж чөдөрчөтгөр хоёрыг нэг зохиолд өгүүлсэн нь Д.Нямсүрэн “Чөтгөр”, Д.Банзрагчийн “Чөдөртэй морь” зэрэг хэд хэдэн бүтээлд байна. Монгол ардын үлгэр дэх эмэгтэй хүний эерэг үнэлэмжийн нэг содон дүр бүхий өгүүлэмж нь ухаан цэлмэг, оюун төгс “бэр”-ийн тухай юм. Тухайлбал, академич Д.Цэрэнсодномын эмхэтгэн хэвлүүлсэн “Монгол ардын үлгэр” номд буй “Цэцэн бэрийн үлгэр”-т тэнэг хүүдээ ухаант эхнэр авч өгөхөөр эрэлд гарсан хааны даалгаварт “Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү!” (Цэрэнсодном. 1982) гэж зарлиг буулгахад хөгшний цэцэн охин аавдаа өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидан явуулж байгаагаар дүрслэгдэнэ. Энэ нь нэг талаас цэцэн, тэнэгийн ялгарлыг тодотгох ба нөгөө талаас үл бүтэх юмыг ч бүтээж байгаа билгүүн ухааны гайхамшгийг магтан сайшаах үнэлэмж болно. Ийм цэцэн бэрийн сэдэвт үлгэр монгол угсаатны аман зохиолд цөөнгүй байх ба үүнийг доктор, профессор Р.Чүлтэмсүрэн нэгтгэн судлаад, “...Ийм сэдэвт үлгэр нь бүхэлдээ монголчуудын бэр сонжих ёс, бэр гуйх зан үйл, амьдралын ханиа сонгоход царайн сайхнаас илүүтэй оюун ухааныг, сэцэн мэргэнийг эрхэмлэх үнэлэмж сюжет өгүүлэмжийн хүрээнд өрнөдөг онцлогтой байна” (Чүлтэмсүрэн. 2017, x.49-59) хэмээн дүгнэсэнтэй санал нэгдэв. Энэ нь бидний жишээлсэн зарим зохиол дахь чөдрийн өгүүлэмжээр дамжуулан нээх утга санааны гаргалгаа, дүгнэлттэй холбогдох юм.Монголын орчин үеийн өгүүллэг дэх “чөдөр”-ийн тухайд1.Уянга, сэтгэл зүйн өнгө аяс бүхий өгүүллэгт:Монголын үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч Ж.Дашзэвэгийн “Цэцэг нялхарсан зун” өгүүллэгт “...Нохой боргоод чимээгүй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нөхрөө дээд хотонд найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Үнэндээ бол нөхөр чинь Алтанцэцэгийнд байна” гэж ховлож шивнэсэн хэрэг. Морьтой хүн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нөхрийнхөө унаж явсан хээр алгийг дуугарах чимээгээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн


137МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38бослоо. Гүнсэнг ирэхэд цай хоол халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Үүд рүүгээ харж чимээ чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр шөргөөхөд гайхаад гарав. Хүргэнийхээ хаяаг бараадан айл зуссан эх нь хотны захаас дээлээ нөмөрчихсөн ирж явав. Нөхрийг нь морь аргамжааны чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ. Эх нь замдаа зогсоод, -Гүнсэн ирээ юү? гэв.-Ирсээн.. гэж Дэнсмаагийн хоолой зангирав...” (Аюурзана., Өлзийтөгс. 2005, x.162) гэсэн бол зохиол цааш үргэлжлэхдээ “... Дэнсмаа ханын толгойноос бүтэн чөдөр аваад морио ногтлон зайдан унаад, сартай хөндийг зүсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа” хэмээн айлын эхнэртэй хоног төөрүүлэн яваа нөхрийнх нь унаж явсан морь шөнө дөлөөр алдуураад ирэхэд өглөө нь эмээлээ үүрч гараад амьтны нүдэнд шившиг болох вий гэж санаа зовохдоо эзгүйчлэн яваа айлынх нь тугалын зэлийг тайлж аргамжчихаад, өглөөний шүүдэр дундуур хүүхэд шиг гүйж яваа эмэгтэйн тухай гардаг. Энд хэдийгээр нөхөртөө гомдовч, өрхийн тэргүүн эр нөхрийнхөө нэр сүрийг хайрлах бүсгүй хүний хатан ухаан, ууч сэтгэл, хүмүүний мөн чанар, амьдралын утга учир хийгээд алдаа оноо, баяр гуниг зэргийг тод үзүүлсний зэрэгцээ чөдрийн өгүүлэмжээр дамжуулан бүсгүйн амьдралаа бүтэн авч үлдэх сэтгэлийн их хүч, ухааныг дүрсэлжээ.Өгүүллэгийн төгсгөлд “Унинд хавчуулсан тасархай чөдөр Гүнсэнгийн нүдэн дээр могой шиг атирч харагдана” гэж чөдрийг могойтой зүйрлэн амьшуулсан нь нэг талаас “гэмт хүн гилбэлзэж” Гүнсэнгийн сэтгэл таагүй байгааг, нөгөө талаас бүсгүйн бүхнийг мэдсэнийг гэрчилнэ.Бидний жишээлсэн удаах зохиол нь Ардын уран зохиолч С.Эрдэнийн “Ээжийн авдар” өгүүллэг юм. Тус өгүүллэгт: “...Нөхөр агсан Баатарцогт өвгөн Хэрлэнгийнхээ талд адуу малаа хариулж суугаа. Баатарцогт гэхээр сайхан ч нэртэй эр юмсан гэж эрхгүй бодогдоно. Ер нь хөгшин түүнийхээ тухай дандаа өнгөрснөөр бодно. Гэвч тэр нь нутаг усандаа нэртэй малчин, өнөр өтгөн айл тэргүүлэн яваа билээ. Хорь гаруй жил ханилж гурван хүү төрүүлээд сална гэдэг ёстой л хувь тавилангийн эрх биз. Дунд хүүгээс л болж салсан. Нөхөр нь угаас хүүхдийг хатуу гараар сургах ёстой гэж үздэг, жаахан дэггүйтвэл чөдөр ногт бариад босдог хүн сэн. Тэгэхээр нь хүүхдээ өмөөрнө. Өмөөрснөөс болоод хэрэлдэнэ. Дунд хүү л хэрүүлийн шалтаг болдог байлаа. Хаанаа ийм хүн төрвөө гэмээр. Яаж ч болдоггүй дүрсгүй хүүхэд байдаг даа... Дунд хүү нь найман жилийн сургууль дээсэн дөрөөтэй явж төгсөөд техникумд суралцаж байснаа хүний санаанд оромгүй хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Тэгэхэд л нөхөр нь «Чиний төрүүлсэн хүүхэд миний нэрийг бузарлалаа» гээд явчихсан юм гэж өгүүлжээ. Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай. Хүүхэд бол “харах нүдний цэцгий, хайрлах зүрхний тольт, хавтгай ясны тасархай” билээ. Гэхдээ аргадах тутамд арзайж, таалах тусам тонгочиж, хүү минь, хүү минь гэхээр хүний толгой дээр гардаг амьтан юм. Баатарцогтын дунд хүү монгол хүний есөн эрдмийн нэг


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38138болох буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах эрдэмд суралцаагүй нь харагдана. Гэм хэнд байна, зэмийг түүнд өг! Гэвч ухаантай хүн үгээрээ, ууртай хүн нударгаараа сургадаг гэсэн үг ч бий. Нударгаар сургавал хор л болохоос бус ямар ашиг байх вэ? Зодуурын үзүүрт цус, сургаалын үзүүрт тос гэдэг. Монголчуудад эрт дээр үеэс сахилгагүй хүүхдээ мориныхоо чөдрөөр ороолгож шийтгэх, цээр гаргах, ад зэтгэрийг хөөх зэрэг дом, ёс байжээ. 2. Шог хошин өнгө аястай өгүүллэгт:Зохиолч Ж.Төмөрчулууны “Чөдөр” өгүүллэгт ...“Эмээ ч уурлана даа. Чөдрөө хаячихдаг тоогүй ч юм болов оо. Өвөөгөөс үлдсэн ганц зүйл болохоор харамсаад барахгүй юм. Ийм байтал эмээ бүр ч их уурлах нь дамжиггүй” хэмээсээр хонины бороо хөтөлсөн жаал холын уулсын хормой дахь хот айлыг бараадна. ...“Шинийн нэгний өглөө хонины ээлжтэй таарсан хүү харих цаг нь болсон ч хаясан чөдрөө эрсээр ийн яваа аж. ...“Сайн суртай, сайхан ч зангидсан чөдөр юмсан. Энэ муу ганзаганаас л нэг боллоо. Өглөөхөн ганзагалаад гарсан чөдөр өдөр байхгүй нь явдал дунд тайлагдсан нь гарцаагүй” хэмээсээр тогтуун идээшилж буй хониныхоо захад ирсэн хүү мориноосоо бууж шинэхэн төлөө эхэд нь хөхүүлэхээр болов. ...Ууттай хургаа авч хотны захад тавьтал эх нь ирж хөхүүлэв. Бүсээ тайлтал өдөржин хайсан чөдрөө өөрөө бүсэлчихсэн явснаа сая л мэдэв. Шинэ дээл хийлгэсэн ч бүсгүй байсан учир эмээ нь ийн чөдрөөрнь бүсэлж өгснийг нь мартчихаж. Дээл хувцсаа гөвчихөөд гэрийнхээ үүдэнд өөрийгөө шоолон инээсээр зогстол эмээ нь ч гарч ирэв. “Бүтэн өдөр хаагуур явчихдаг хүүхэд вэ. Айл саахалтаар орж золгуут хийдэггүй” хэмээсээр өрөөсөн гартаа чөдөр барьсан хүүгээ дагуулсаар гэртээ орлоо” хэмээн бичсэн нь мөн л монгол хүнд байх эрхэм есөн чанарын нэг бусчирыг засахуй дор зориг үл шантрах эрдэм хоньчин хүүд шингэсэн нь мэдэгдэнэ. Монголчууд эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн цагаан сарын дэг жаягийг дагавал нар шингэснээс хойш золгодоггүй юм билээ. (Монгол ёс заншлын их тайлбар толь. 2001) Тийм учраас хүүг нарны эртэд золголт хийлгэх нь ёсонд харшихгүй. Шинийн нэгний өглөө эмээ нь шинэ хийсэн дээлээ өгсөн нь монголчуудын бэлгийн дотор дээл хувцас нь өндөр үнэлэгддэг байсантай холбоотой байж болох юм. Хурим найр цагаан сар, насны баяр зэрэгт дээлийн бэлэг барьдаг. (Монгол ёс заншлын их тайлбар толь. 2001) Бүс бол хүний элэг, зүрх, амь биеийг хамгаалагч цагариг гэж их хүндэтгэн эрхэмлэн эр хүн бүс бүслэхгүй явахыг цээрлэдэг тул эмээ нь чөдрөөр бүс хийж өгчээ. 3. Улс төр, иргэний өнгө аяс бүхий өгүүллэгт: Монголын зохиолчдын эвлэл 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулж байсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 29 дэх жилтэйгээ золгож байгаа “Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадмын тэргүүн “Тамга” өгүүллэгтээ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав ийн өгүүлжээ.“Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь...цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрихээ ч авах


139МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дархныг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дархны зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ. “Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа. ...“-Аа мөн...мөн... гэж өөртөө өгүүлээд, тамгыг дахин дахин нүдэндээ тулган тонгойж, тогтоон харсанаа хөхөлбөр бор царайд нь гэгээ татаж, усан болор шилээ авч инээвхийлээд, “Өчүүхэн зайнд хавчигдаад халгиачихсан гэнээ” гэснээ, “Дархан та бид хоёр адилхан юмсан уу? Миний бие гэхэд л энэ монголынхоо газар нутгийнхаа давчуу орон зайд амьсгал давчдаад, дотор харлан бачуурч явдаг юмаа. Гэхнээ хө, энэхүү соёмбын оройн галын дөл тамганыхаа хүрээний гадна гарчихсан нь миний цээжинд нар гийгүүлэх шиг боллоо. “Гал өөдөө, ус уруугаа” гэдэг ээ, улс орны минь хил хязгаар хааш хаашаагаа тэлж, Чингис Богдынх шиг тэнгэрийн он цаг шинэ тулгар төрд маань ахин гэрэлтэхийн ерөөл оршжээ хэмээн машид бэлгэшээлээ. Хорвоогийн үйл бүхэн цаанаа учир жанцантай”... гэж өгүүлсэн нь монгол орны тэр үеийн хүнд нөхцөл байдалд байсныг илэрхийлэн харуулжээ. Үйлс нь хазайж урласан тамга нь санаснаар болоогүйд харамссан, тэр үеийн ихэс дээдсээс ял сонсохоос айсан ч өөрийн нүүрээр тулах зоримог чанартай эрийн дүрийг илэрхийлэн ийн бичсэн байна. Монголчууд ойр зуур, ахуй хэрэглээндээ хэрэглэх морийг чөдрийн морь гэдэг байв. Харин чөдрийн ганц морь ч үгүй гэсэн нь үгээгүй ядуу, хоосон хүнийг хэлдэг билээ. Чөтгөрт чөдөрлөгдлөө гэсний учир нь монгол домогт газар дэлхийг тэнгэр, бурхадтай нийлж хамтран туурвин бүтээлцсэн боловч хувь оногдоогүйн улмаас гомдож, доод тив рүү орж, дараа нь хүн төрөлхтөн, бусдад хор хөнөөл учруулагч чөтгөр (Чүлтэмсүрэн. 2001) гэдгээр адилтган бичжээ. ДүгнэлтМонголын орчин үеийн өгүүллэгт “чөдөр”-ийн өгүүлэмж, дүрслэл цөөнгүй байна. Энэ нь монголчуудын эрхлэх аж ахуй, нүүдлийн соёл иргэншил, ёр бэлгийн сэтгэлгээ, зүйрлэн жиших, адилтган хослуулах, төлөөлөн тойруулах зэрэг туурвин бүтээх арга барилтай салшгүй холбоотой. Монголын орчин үеийн өгүүллэг дэх “чөдөр”-ийн дүрт өгүүлэмжийг цуваа цагийн үүднээс ажиглавал аман зохиол (оньсого, үлгэр), сонгодог уран зохиол (Д.Равжаа, “Тэргэл сарны гэрэл”), орчин үеийн уран зохиолд тасралтгүй оршиж, үндсэн ба шилжсэн утгыг бүтээжээ. Монголын орчин үеийн өгүүллэг дэх “чөдөр”-ийг дангаарчилж (сугалж) тайлбарлах боломжгүй ба хам сэдвээс утгыг тодруулан тайлах, нягт-гүнзгий утга агуулгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хэлний


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38140нэрлэлтийн нэгж утгаар бус эх, цогцолборын утга санааг нэмэн дэлгэрүүлж, утгыг эрчимжүүлэн, уран сайхныг “дүрт сэтгэлгээ”-г бий болгож байна.In Mongolian literature sentence, meaning, culture and imagery of \"Chodor\"(On the example of a modern story)Bolormaa.L Senior Teacher, Department of Educational Studies, Eastern Regional Branch of National University of MongoliaOyungerel.D Senior Teacher, Department of Educational Studies, Eastern Regional Branch of National University of MongoliaAbstract“For generations and centuries, the basis of the existence of the Mongolian people has been animal husbandry and the culture that stems from it. Our animal husbandry culture has permeated all aspects of Mongolian people’s life, from greetings to livelihood, housing, clothing, food, oral and written culture, knowledge, crafts, and art,” and “Mongolian livestock, the rich folk wisdom of herding them, especially oral literature, have always been closely intertwined, and have been discussed through generations in the form of clichés, idioms, proverbs, and proverbs that are memorable once heard.” In the process of animal husbandry and the creation of the history and culture of nomads, a large number of items, equipment, and utensils with specific functions for the five tribes of animals have been created, developed, and developed to this day. Among them, this time we will highlight the “chodur”, a tool for holding horses with their feet, and try to clarify how it was used in literary depictions and narratives. In this micro-study, we aim not to tell about the chodur, but to clarify how the chodur is depicted in literature, especially in modern Mongolian stories, and how the meaning of the chodur narrative is expressed and how it is related to the life and traditions of Mongolian people.Ном зүйАрьяасүрэн, Ч. (2000). Монгол ёс заншлын их тайлбар толь. Улаанбаатар.Арьяасүрэн, Ч., Нямбуу, Г. (1991). Монгол ёс заншлын их тайлбар толь.Улаанбаатар.Аюурзана, Г., Өлзийтөгс, Л. (2005). Монголын сонгомол өгүүллэг. Улаанбаатар.Бат-Ирээдүй, Ж. (2009). Монгол хэлний хэлц үгийн сан. Улаанбаатар.Ганчимэг, Г. (2016). “Чөдөр” хэмээх концепт (багцалмал мэдлэг)-ын хэл-соёлын асуудал”. ISSN 1229-7097 MONGOLIAN STUDIES №44 (The Korean Association for Mongolian Studies), 105-122.Гонгоржав, Г. (2008). Монголчуудын эрдэм ухааны уламжлал. Улаанбаатар.Нямсүрэн, Д. (2017). Ирж буй цаг. Улаанбаатар: Солонго пресс.Пүрэвдорж, Д. (1993). Шоовдор шүлгүүд. Улаанбаатар: Монгол уран зохиол


141МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38хэвлэлийн газар.Ловор, Г., Өлзийхутаг, Ц. (1990). Монгол ардын оньсого таавар. Улаанбаатар.МЗЭХороо. (1981). Монголын шилдэг яруу найраг. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.Монголын сонгомол өгүүллэг, 2. х. (огноо байхгүй).Чүлтэмсүрэн, Р. (2001). Монгол аман зохиол. Улаанбаатар.Дулам,С. (2011). Ц.БАВУУДОРЖИЙН “МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН”-ГААС “PAX MONGOLICA” ХҮРТЭЛ. https://bavuudorj-poet.blogspot.com/2014/03/pax-mongolica.html.Цэвэл, Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар: Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо.Цэрэнсодном, Д. (1982). Монгол ардын үлгэр. Улаанбаатар: Улсын хэвлэх үйлдвэр.Чүлтэмсүрэн, Р. (2017). Монгол угсаатны “Цэцэн бэрийн үлгэр”-ийн гол өгүүлэмж. Аман зохиол судлал.Улаанбаатар. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38142УРАН ЗОХИОЛ ДАХЬ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙНХАМ БИЧВЭРИЙН АСУУДАЛДСарантуяа*МУИС. ШУС-ийн ХУС-ын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант, Улаанбаатар, МонголХүлээн авсан: 2025.03.15 Засварласан: 2025.03.26 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйАливаа зохиолын хам бичвэр нь тухайн бүтээлийн утга, агуулгыг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Энэ нь зохиолыг илүү өргөн хүрээнд ойлгоход тусалдаг бөгөөд ялангуяа тухайн зохиолыг түүхэн цаг үе, нөхцөл байдалд нь ойлгоход тусалдаг чухал элемент болдог юм. Бас зохиолын утга санааг өргөжүүлж, зохиолын бусад текст, хэсгүүдтэй хэрхэн уялдаж байгааг харуулж өгдөг. Өгүүлэлд зохиолын хам бичвэрийг агуулгын талаас нь: Түүхэн хам бичвэр, Соёлын хам бичвэр, Хувь хүний тухай хам бичвэр, Зохиолын буюу өгүүлэмж тодруулах хам бичвэр гэж ангилан судлах тухай, хэлбэрээр нь: Интертекст (Intertext), Гипертекст (Hypertext), Паратекст (Paratext) Архитекст (Architext) гэж ангилан авч үзэх талаар онолын үндэслэлтэйгээр авч үзжээ.Түлхүүр үг:Хам бичвэр, бичвэрийн ангилал, соёлын биет бус өв.УдиртгалУтга зохиол судлалд, уран зохиолыг судлахад, тухайн бүтээлийг зөв ойлгох, зөв танин мэдэхэд тэрхүү бүтээл дэх хам бичвэрийг тодруулан авч үзэх нь чухал ач холбогдолтой байдаг. Хам бичвэр [context] хэмээх нэр томьёо нь уран зохиол судлал шүүмжлэлийн орчин үеийн чиглэл зааварчлах гоо зүй**н онолын нэр томьёо болно. Энэ чиглэлийнхэн, уншигч ба текстийн хооронд өвөрмөц харилцаа үүсч болох юм. Энэ өвөрмөц харилцаа нь зохиолын ямар нэгэн бие даасан утга санааг илэрхийлэх текст [хам бичвэр] хийгээд уншигчийн хүлээн авсан дотоод гоо зүйн нөлөөлөл дээр тулгуурлан бий болдог. Тиймээс уран зохиолын текстийг уншигчийн сэтгэл зүйгээр дамжуулан судлах, түүнийгээ нийгэм болон уншигчийн хувийн * [email protected] Уран зохиолын текст /эх бичвэр/ зөвхөн уншигчтай холбогдон “уулзах” тухайн үйл явцад л уран бүтээл “төрж”, “бодит зүйл” болж хувирдаг гэсэн үзэл санааг гол баримтлалаа болгодог бөгөөд энэхүү “эргэх холбоо”-ны ачаар түүний ойлголт ба оршин тогтнохуйн хамгийн тодорхой түүхэн шинж чанар тодорхойлогддог гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл зааварчлах гоо зүйн үндсэн судлагдахуун тодорхой “зааварчлага, жор” бөгөөд текстийг уншигч, сонсогчоор дамжуулан уран зохиолын утга санааг ойлгох явдал юм.


143МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38судалгааны хүрээнд оруулах ёстой гэсэн ойлголтуудыг дэвшүүлэн тавьдаг (Галбаатар. 2012, х.151) байна.Ийнхүү утга зохиол судлалд орж ирсэн хам бичвэр хэмээх ухагдахууныг эрдэмтэд, судлаачид тайлбарлан таниулсаар иржээ. Утга зохиолын онолч, гоо зүйч Ф.Водичка: “Хам бичвэр нь гоо сайхны обьектыг бүтээхэд оролцож байгаа уран сайхны хэм хэмжээ буюу зөвхөн уран зохиолын бүтцийг судлах явцад биш, харин тухайн бүтээлийг хэрхэн хүлээн авч байгаа, нийгэм, орчин ахуй, түүнээс үүссэн ойлголт төсөөллөөр дамжин зохицож, бусдаар хүлээн зөвшөөрөгддөг” (Галбаатар. 2012, х.458) гэж үзсэн бол Германы онолч, гоо зүйч В.Изер “Текстийн давж заалдах бүтэц: Тодорхойгүй байдал нь уран зохиолын зохиолын үр дүнтэй байдлын нөхцөл” (Appellstruktur der Texte: Unbestimmtheit als Wirkungsbedingung literarischer Prosa. -Munchen, 1972) хэмээх бүтээлдээ: “Хам бичвэр нь уншигчийг ертөнцийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, тэдний амьдралын байр суурь, зохиолчоос уншигчдадаа өгч буй сэтгэл хөдлөл, оюун санааны илрэлийн тухай тодорхой цогц төсөөлөл юм. Тодорхой нэг хэлний зүй тогтлын дагуу утга санаа агуулсан бүлэг үг, өгүүлбэр, хэд хэдэн өгүүлбэрийн холбоо нь хам бичвэр юм” (Галбаатар. 2012, х 458) гэсэн байна. Тэгвэл Прагийн бүтэц судлалын дэг, Прагийн структурализмын чиглэлийнхэн “Хам бичвэр нь гоо сайхны илэрхийлэл төдийгөөс илүү зохиол оршихуйн бодот нөхцөл юм. Яруу найрагт бадаг, жүжигт үзэгдэл ба нэг бие даасан утга илэрхийлсэн хэсэг, туульсын зохиолд үйл явдлын бие даасан нэг утга тээсэн хэсгийг хам бичвэр гэнэ. Тэр нь ойр зэргэлдээ бусад хам бичвэрүүдтэй нэгдэж нэг ерөнхий утга илтгэнэ.” \\Галбаатар, 2012, х 459\\ гэсэн байна. Тэгвэл Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргасан Утга зохиолын нэр томьёоны толь бичигт: “Хам бичвэр гэдэг нь тухайн бүтээлийн ерөнхий утга (сэдэв, санаа) бөгөөд түүний бүхэл бүтэн текстээр эсвэл хангалттай утга бүхий эшлэлээр илэрхийлэгддэг, уялдаа холбоо бүхий хэсэг юм. Эшлэл болон түүнд хамаарах ямар нэгэн хэсэг нь ч илүү дэлгэрэнгүй мэдээллийг илтгэх ёсгүй” (https://www.textologia.ru/ slovari /literaturovedcheskie- terminy /kontekst/ ?q=458&n=101) гэж үзжээ. Peter Childs, Roger Fowler нар “The Rout ledge Dictionary of Literary Terms” хэмээх утга зохиолын нэр томьёоны толь бичигтээ: “Хам бичвэр нь орчин үеийн уран зохиол судлалын гол ойлголтын нэг юм. Хам бичвэр дэх ойлголтууд нь зохиолын утга санаа, агуулга, зохиолын ойлголтоос өмнө байдаг зүйл юм. Ийм зүйлийг өөрөөр хэлбэл салангид оршиж байсан зүйлийг хоёр үйл хэрэг явдал, хоёр хүүрнэлийн завсар хооронд биш, бүх зохиолын дунд явагдах боломжтой нөхцөлүүд бий болговол хам бичвэр буюу зохиолын бус байдал нь ялгарах ч зохиолыг нэгдэлтэй болгодог хүчин зүйлс юм” (Peter Childs, Roger Fowler “The Routledge Dictionary of Literary Terms” New York, 2006, p.33-34) гэж тодорхойлсон байна. “The Oxford Dictionary of Literary Terms” [Chris Baldick, fourth edition, 2015] хэмээх толь бичигт: “Текстийн өмнөх ба дараах тусгаарлалтад байгаа хэсгүүд нь уншсанаас илүү бүрэн дүүрэн эсвэл илүү тодорхой утгыг өгдөг. Энэ нь аливаа


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38144мэдээллийн хам бичвэр [контекст]-ийг багтаасан болохоор гэж ойлгож болно. Ялангуяа онцолсон дохио, тэмдэг, эшлэл, цэг, таслал ... гэх мэт тэмдэглэгээ нь текстийн аль нэг хэсгийг юм уу эсвэл бүхэлд нь тодотгох холбоос болж өгдөг. Үүнийг хам бичвэр гэж үзэж болох ба контекстийнх нь үүднээс тайлбарлах нь нөхцөл байдалд нийцүүлэх гэж хэлдэг” (Chris Baldick “The Oxford Dictionary of Literary Terms” fourth edition, 2015 p.153, 154) гэж тайлбарлажээ. Энэ бүхнээс үзвэл, зохиолын хам бичвэр гэдэг нь тухайн уран зохиол бүтээл дэх бичвэрийн орчин, нөхцөл, түүхэн болон нийгмийн суурь ойлголтуудыг хэлж байна. Тэгэхээр зохиолын хам бичвэр нь тухайн уран зохиолын бүтээлд шууд болон шууд бус байдлаар холбоотой бусад текстүүд юм. Өөрөөр хэлбэл алив зохиол нэг гол санааг илтгэх бөгөөд түүнийг бүрэлдүүлэхэд чиглэсэн харьцангуй бие даасан бичил бичвэрүүд нэг нь нөгөөгөөс урган гарч ирж байгаа нь хам бичвэр болох юм. Түүний аль нэг хам хэсэг дутвал тухайн өгүүлэмж ба бичвэр зорилгоо хэрэгжүүлэх боломжгүй болох тул зохиолыг хам бичвэрүүдийн тогтолцоо гэж ч үзэж болох талтай. Зохиолын хам бичвэрийг агуулга хэлбэрийн талаас нь ангилах ньЗохиолын хам бичвэр нь тухайн бүтээлийн утга, агуулгыг ойлгоход чухал ач холбогдолтой юм. Энэ нь зохиолыг илүү өргөн хүрээнд ойлгоход тусалдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, зохиолыг тухайн цаг үе, нөхцөл байдалд нь ойлгоход тусална. Мөн зохиолын утга санааг өргөжүүлж, бусад текст хэсгүүдтэй хэрхэн уялдаж байгааг харуулдаг гэсэн үг болно. Зохиолын хам бичвэрийг агуулгын талаас нь: • Түүхэн хам бичвэр: Энэ нь уран зохиолд үзүүлсэн цаг үеийн түүхэн нөхцөл байдал, тухайн цаг үеийн соёл, нийгмийн байдлыг харуулсан хам бичвэр юм. Жишээ нь: Эзэн Чингис хааны тухай түүхэн үнэнийг өгүүлсэн Монголын нууц товчоо болон түүнээс хожуу үеийн бичгийн зохиолын дурсгалуудаас тухайн үеийн Монголын нийгмийн түүхийг нарийн ажиглах нь тухайн бүтээлийг илүү гүн ойлгоход тусална.• Соёлын хам бичвэр: Зохиолын үйл явдал өрнөж буй нийгэм, цаг үе дэх соёлын онцлогийг харуулсан хам бичвэрийг хэлнэ. Жишээ нь, бидний сонгон судалж буй асуудал нь бүхэлдээ соёлын хам бичвэрийн асуудлууд болно.• Хувь хүний хам бичвэр: Зохиолчийн амьдрал, үзэл бодол, туршлагын талаар өгүүлсэн хам бичвэрийг хэлнэ. Жишээ нь: Р.Чойномын шүлэг зохиолыг судалъя гэвэл түүний амьдралын түүх, учирч тохиолдсон хэрэг явдлууд, хайр дурлалын түүхүүдийг анхаарах ёстой. • Зохиолын хам бичвэр: Зохиолын доторх өгүүлэмж, дүрүүдийн харилцаа, үйл хэрэг явдал, зохиомжийн бүтэц зэргийг холбож, нэмэн тодотгож, ялгаруулж өгдөг тусгай бичвэрийг хэлнэ. гэх мэтээр ангилж болох бол, хам бичвэрийг хэлбэрээр нь:• Интертекст (Intertext): Зохиол дотор өөр зохиолоос эшлэл авах юм уу, өөр зохиолын санаа, дүрслэлийг ашиглахыг хэлдэг. Жишээ нь: В.Шекспирийн “Гамлет” жүжигт Библээс эшлэл авч, дүрийн


145МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38өгүүлэмжээ тодруулж ашигласан байдаг.• Гипертекст (Hypertext): Өмнөх үеийн бичвэрийг шинэ өнцгөөс тайлбарлах юм уу эсвэл шинэ утга санаа нэмж зохиол бүтээлдээ оруулах тохиолдол байдаг. Үүнийг Гипертекст (Hypertext) гэдэг. Тухайлбал, өнөө үеийн зарим зохиолчид эртний домог, үлгэрийг шинэчлэн бичих юм уу эсвэл өөрийн зохиол бүтээлийнхээ агуулга утга санаанд нийцүүлэн шинэ байдлаар хувиргаж оруулдаг нь гипертекстийн жишээ мөн. • Паратекст (Paratext): Зохиолын гарчиг, оршил, тайлбар зэрэг зохиолын бивэрийн, зохиолын эхийн гадна талбарт байдаг хэсгүүд нь Паратекст (Paratext) болно. Жишээ нь зохиолын нэр нь зохиолын гол санааг илэрхийлэхэд, зохиолчийн туурвил зүйн сэтгэлгээний өнгө аясыг танин мэдэхэд чухал үүрэгтэй байдаг. • Архитекст (Architext): Уран зохиолын төрөл зүйлүүдийн хүрээн дэх бичвэрүүдийн харилцаа. Жишээ нь хувирмал эх нь Архитекст (Architext)-ийн жишээ мөн. гэж ангилан судалж болно. 1. Зохиолын хам бичвэр буюу тухайн үеийн түүхэн, соёлын, нийгмийн нөхцөл байдлыг тусгасан эх сурвалжийг судлах нь олон талаараа ач холбогдолтой байдаг. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болно. Үүнд:2. Түүхийн баримт бичгийг хадгалах, тайлбарлахад ийм төрлийн хам бичвэр нь тухайн үеийн түүх, соёл, нийгмийн асуудлуудыг тусгасан чухал эх сурвалж болдог. Мөн түүхэн үйл явдлууд, соёлын өвийг сэргээн судлахад хам бичвэрийн агуулга, утга, бүтэц асар их үүрэгтэй. Жишээ нь, Монголын нууц товчоо болон Чингисийн чулууны бичиг зэрэг нь тухайн үеийн түүхийг ойлгоход үндсэн эх сурвалж болдог.3. Хэл шинжлэлийн салбар, түүн дотроо үгийн сан судлалд чухал ач холбогдолтой баримт болдог. Тухайлбал тухайн үеийн үгийн сан, хэлний хэв маяг, дүрэм, бичгийн соёлыг илрүүлэхэд, хэлний хөгжил, өөрчлөлтийг судлах замаар өнөөгийн хэлний онцлогийг ойлгох, сайжруулах боломжийг олгож болно. Жишээ нь, Монгол бичгийн хэлний дүрэм болон үгсийн сангийн өөрчлөлтийг судлахад олон хам бичвэрийн агуулга ашиглагддаг.4. Соёлын өвийг хадгалах. Хам бичвэрт тухайн үеийн соёлын биет бус зүйл иж бүрэн тогтолцоогоороо туссан байдаг. Эдгээрийг судалснаар үндэсний соёлын биет бус өвөө уламжлан авах, дараачийн үедээ өвлүүлэх, сэргээх, ашиглах хэрэглэх гол хэрэгсэл болдог.5. Судалгааны хэрэглэгдэхүүн болдог ач холбогдолтой. Хам бичвэр нь археологи, антропологи, түүх, утга зохиол, хэл шинжлэл зэрэг олон салбарын судалгаанд хэрэглэгддэг. Мөн дэлхийн бусад үндэстнүүдийн соёл, түүхтэй холбоо бүхий хам бичвэрүүдийг харьцуулан судалснаар бүс нутгийнхаа түүхийн нэгдмэл байдлыг илрүүлэхэд тустай.6. Нийгмийн хөгжил, үнэт зүйлсийг ойлгоход ач холбогдлоо үзүүлнэ. Хам бичвэрт тухайн үеийн нийгмийн хөгжил, үнэт зүйлс, хүмүүжлийн арга барилыг тусгасан байдаг. Энэ нь өнөөдөр бидний амьдралд хэрхэн


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38146нөлөөлсөн болохыг ойлгох, нийгмийн хөгжлийн түүхийг сэргээхэд тус болдог.Ийн үзвэл хам бичвэрийг судлах нь зөвхөн өнгөрснийг ойлгож, задлан шинжлэхээс гадна өнөөгийн нийгэм, соёл, хэлний хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой болж байна.Чухам энэ байр суурин дээрээс соёлын биет бус өвийн хам бичвэр гэж юу вэ? гэсэн асуудлаа нарийвчлан авч үзвэл: Соёлын биет бус өвийн хам бичвэр гэдэг нь тухайн соёлын өвийг баримтжуулах, судлан шинжлэх, хадгалж хамгаалах зорилгоор бичгээр тэмдэглэн үлдээсэн баримт бичгүүдийг хэлж байгаа юм. Соёлын биет бус өвийн хам бичвэр нь:• Түүхэн эх сурвалжууд• Судалгааны материалууд• Уран зохиолын бүтээлүүд• Аман түүх, хууч, домог яриаг бичгээр буулгасан хэлбэр• Архивын болон музейн баримт бичгүүд гэх мэт олон төрлийн эх сурвалжийг агуулдаг болохоор үндэсний өв соёлоо хадгалах, ирээдүйд залгамжлан үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.Монгол роман дахь соёлын биет бус өвийн хам бичвэрийн тухайСоёлын хам бичвэр ба монгол романы харьцааны асуудлыг авч үзвэл: Монгол романууд соёлын биет бус өвийн хам бичвэрээр нэн баялаг билээ. Тухайн романы үйл явдал, дүрслэл дотор шингэсэн соёлын биет бус өвийн илэрхийлэл нь үндэсний соёлын үнэт зүйлсийг хадгалж, түүнийг олон талт байдлаар харуулдаг. Энэ нь романуудын утга зохиолын агуулгыг баяжуулаад зогсохгүй, тухайн соёлыг хойч үед өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол романууд дахь соёлын биет бус өвийн хам бичвэрийг дараах үндсэн чиглэлүүдээр тайлбарлаж болно:1. Аман уламжлалын тусгал: Монгол романууд аман уламжлалын элементүүдийг үйл явдал, дүрүүдийн яриа, түүх өгүүлэмжээр дамжуулан дүрсэлдэг. Энэ нь тухайн романы утга санааг баяжуулж, соёлын өвийг хадгалах арга зам болдог юм. Жишээ нь: Б.Ринченгийн “Заан Залуудай” романыг үзэж болно. Тус романд эртний домог, туульсын аман уламжлалын сэдвүүдийг орчин үеийн уран зохиолын хэлбэрээр дүрслэн үзүүлсэн билээ. Романы баатарлаг үйл явдлууд нь монгол туульсын өвөрмөц шинжийг илэрхийлдэг юм. Тэгвэл Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы гол дүрүүдийн ярианд ардын зүйр үг, оньсого, домог, ардын дууны шүлэг шингэсэн байдаг. Энэ нь тухайн үеийн монголчуудын аман уламжлалыг амьд хэлбэрээр дүрсэлж, энэ өвийг бидэнд дамжуулж буй хэлбэр болдог. Монгол романд ардын аман зохиолын хэлбэрүүдийг (үлгэр, домог, туульс) шингээж, соёлын биет бус өвийг хадгалж, орчин үеийн уншигчдад хүргэсэн байдаг. “Заан Залуудай” романд монгол ардын домог, туульсын бүтэц, хэлбэрийг орчин үеийн утга зохиолын хэлбэрт оруулсан бол “Тунгалаг Тамир” романд ардын дуу, магтаал, шүлэг зэргийг дүрслэлд шингээж, тухайн


147МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38үеийн соёлын амьд илэрхийллийг харуулсан.2. Ёс заншил, зан үйл: Монгол романууд монголчуудын уламжлалт ёс заншил, зан үйлийг нарийн дүрсэлж, тухайн үеийн нийгмийн соёлын дүр төрхийг харуулдаг. Баяр ёслол, хүндэтгэлийн зан үйлийг дүрслэхдээ тухайн үеийн нийгмийн соёлын онцлогийг хамтад нь харуулдаг. Энэ нь соёлын биет бус өвийг хадгалах томоохон үүрэгтэйг харуулж өгдөг юм. Жишээ нь Д.Маамын “Газар шороо”, Д.Гармаагийн “Харуул Алтай” романд, хурим найр, гэр бүл зохиохтой холбоотой монгол зан үйл, ахуй амьдралыг сүй тавих болон хуримын ёслолын зан үйлийг романы үйл явдалд тодорхой тусган харуулсан байдаг. Энэ мэтээр олон зохиол бүтээлд зочин гийчин ирэхэд угтан авах, морилуулах, цай идээ барих, айраг сөгнөх, хүндэтгэл үзүүлэх зэрэг монгол ахуйн зан үйлийг нарийн дүрсэлсэн байдаг.3. Ардын урлаг, дуу хөгжим: Монгол романууд ардын урлаг, хөгжмийн өвийг дүрслэхдээ тухайн үйл явдлын уур амьсгалыг баяжуулж, соёлын өвийг илэрхийлдэг. Жишээ нь: Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд морин хуурын аялгуу, ардын дууны уянгалаг байдал нь романы дүрүүдийн сэтгэл хөдлөл, тухайн үеийн соёлын орчныг тодотгож өгдөг. 4. Уламжлалт мэдлэг, ур чадвар: Монгол романд уламжлалт мэдлэг, ур чадварыг дүрслэхдээ монгол ахуй, мал аж ахуй, гар урлал зэрэг соёлын маш олон биет бус өвийг харуулдаг. Жишээ: Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир”. Тус романд монголчуудын мал аж ахуйтай холбоотой уламжлалт мэдлэгийг уран сайхны аргаар дүрсэлсэн. Ялангуяа, морь уургалах, эсгий хийх, айраг исгэх зэргийг тун нарийн тодорхой дүрсэлсэн байдаг. Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романд нүүдэлчин ахуй, ан агнууртай холбоотой уламжлалт мэдлэгийг ихэд нарийн дүрсэлсэн байдаг.5. Байгалийн шүтлэг ба орон зайн соёл: Монгол романд монголчуудын байгальтай харьцах уламжлалт арга ухаан, газар усны нэрс, байгалийн шүтлэг зэрэг соёлын биет бус өвийг тод дүрслэн харуулдаг. Жишээ нь Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романд Тамир голын эргэн тойрон дахь байгалийн үзэсгэлэнгээс эхэлсэн өгүүлэмж монголчуудын байгальтай харьцах уламжлалт сэтгэлгээ болон тэлж байгааг харуулсан. Тэгвэл Б.Ринченгийн “Үүрийн туяа” романд байгалийн үзэсгэлэн, уул усны нэрс, байгалийг шүтэх үзлийг тод харуулсан байна.Ийн үзвэл Монгол роман дахь соёлын биет бус өвийн хам бичвэр нь монгол үндэстэн ард түмний ахуй амьдрал, ёс заншил, уламжлалт мэдлэг, урлагийн илэрхийллийг уран зохиолын хэлбэрт оруулан хадгалж, түгээхэд чухал үүрэгтэй болж байна. Эдгээр хам бичвэрүүд нь тухайн романы агуулгыг баяжуулаад зогсохгүй, соёлын өвийг хадгалж, хойч үед өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм.ДүгнэлтУран зохиолын контекст /хам бичвэр/ зөвхөн уншигчтай холбогдон “уулзах” тухайн үйл явцад л уран бүтээл “төрж”, “бодит зүйл” болж хувирдаг гэсэн


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38148үзэл санааг гол баримтлалаа болгодог бөгөөд энэхүү “эргэх холбоо”-ны ачаар түүний ойлголт ба оршин тогтнохуйн хамгийн тодорхой түүхэн шинж чанар тодорхойлогддог гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл зааварчлах гоо зүйн үндсэн судлагдахуун тодорхой “зааварчлага, жор” бөгөөд текстийг уншигч, сонсогчоор дамжуулан уран зохиолын утга санааг ойлгох явдал нь уран зохиоын хам бичвэр болж байгаа юм. Several issues in the context of intangible cultural heritage in literatureSha Ren Tu YaDoctor ant of Department Literature and Art School Art and Science National University of Mongolia AbstractThe context of any piece of writing is important for understanding the meaning and content of that work. This greatly influences and helps to understand the text in a broader context. It is especially important to understand the content of the text in its historical context and context. It also expands the meaning of the text and shows how it relates to other texts and parts of the text. This article examines the classification of literary texts into: Historical texts, Cultural texts, Personal texts, and Narrative texts.It also examines the classification of literary texts into: Inter text, Hypertext, Para text, and Architext.Key words:Сontext, text classification, intangible heritage of culture Ном зүйГалбаатар, Д. (2000). Зааварчлах гоо зүй. Улаанбаатар. Галбаатар, Д. (2012). Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл. Токио.(2013). Cлoвapь литepaтypoвeдчecкиx тepминoв. [Утга зохиолын нэр томъёоны толь бичиг] Москва.Peter Childs. (2006). Roger Fowler “The Routledge Dictionary of Literary Terms” New York.Chris Baldick. (2015). \"The Oxford Dictionary of Literary Terms” fourth edition. © 2025 Author(s)Creative Commons - Attribution 4.0 International - CC BY 4.0


149МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38Б.БАЯРСАЙХАНЫ ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙН ДҮР ДҮРСЛЭЛ, ӨГҮҮЛЭМЖИЙН ОНЦЛОГТ ХИЙСЭН СУДАЛГААБямбасүрэнгийн Бүжинлхам*ХААИС, Агроэкологи бизнесийн сургууль, ХШУТ-ийн багш, Дархан-Уул, МонголХүлээн авсан: 2025.03.12 Засварласан: 2025.03.24 Хэвлэлтэд авсан: 2025.04.15ХураангуйОрчин үеийн хүүрнэл зохиолд өвөрмөц өнгө аяс, уран сайхны илэрхийллийг шингээн бүтээл туурвиж буй төлөөлөгчдийн нэг нь зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан юм. Тэрбээр яруу найргийн уран дүрслэл, уран сайхны илэрхийллээс хүүрнэл зохиолд амжилттай шилжин орж, бэлгэдэлт дүр бүтээл, хүний ээдрээтэй хувь тавилан, дотоод сэтгэлийн нарийн нандин илэрхийллийг онцгой уран чадвараар бүтээж, орчин үеийн хүүрнэл зохиолд өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлж чадсан байна. Энэхүү өгүүлэлд зохиолчийн “Утгын чимэг” өгүүллэгийн наадамд шалгарсан шилдэг бүтээлүүд болох “Өлөгчин” (2009), “Эртний явдал” (2010), “Үйлийн үрийн төлөөс” (2011), “Даш гуай” (2017) зэрэг өгүүллэгийг сонгон авч, тэдгээрийн сэдэв, утга агуулга, дүрийн сэтгэл зүй, уран сайхны өвөрмөц онцлогийг шинжлэн судалсан болно. Судалгааны үр дүнд, “Өлөгчин” өгүүллэгт хүний мөс чанарын доройтол, ёс суртахууны уналт, нийгмийн харгис хандлагыг ёгтлон илэрхийлсэн нь анзаарагдсан бол “Эртний явдал” өгүүллэгт гэр бүлийн харилцаанд үүсэх итгэл алдрал, урвалт, сэтгэлзүйн хямралын сэдвийг гүнзгий, уран сайхны шийдлээр өгүүлсэн нь онцлог байв. Мөн “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэгт эцэг, хүү хоёрын хоорондын зөрчил, гомдол, уучлалт зэргийн дам нөлөө, сэтгэлзүйн хүндийн төвийг илэрхийлсэн бол “Даш гуай” өгүүллэгт монгол хүний сайхан сэтгэл, ёс суртахуун, уламжлалт хүмүүжил, амьдралын ухааныг дотно, дулаан уур амьсгалтайгаар дүрслэн харуулжээ. Ийнхүү Б.Баярсайханы өгүүллэгүүдэд хүний дотоод ертөнц, ёс суртахууны асуудал, нийгмийн сэтгэл зүйн хандлагыг уран сайхны өвөрмөц хэлбэр, илэрхийллээр гүнзгий тусгасныг судалгаагаар тогтоож, түүний хүүрнэл зохиолын ур маяг, уран бүтээлийн онцлогт шинжилгээ хийв.Түлхүүр үг: Монгол өгүүллэг, төрөл зүйл, утга санаа, дүр дүрслэл, зохиомжУдиртгалЗорилго: “Утгын чимэг” наадамд уншигдсан шилдэг өгүүллэгүүдийн сэдэв, утга агуулгын онцлог, дүрийн сэтгэл зүйн илэрхийлэл, хүний дотоод ертөнцийг уран сайхны аргаар хэрхэн дүрсэлж буйг судлан шинжлэх* [email protected]


МОНГОЛ СУДЛАЛЫН ЧУУЛГАН Vol.20, No.38150Зорилт:• Б.Баярсайханы “Утгын чимэг” наадамд уншигдсан шилдэг өгүүллэгүүдийн сэдэв, утга агуулгын онцлогийг тодорхойлох.• Дүрийн сэтгэл зүйн илэрхийллийг ямар арга хэлбэрээр гаргаж буйг шинжлэх.• Хүний дотоод ертөнцийг илэрхийлэх уран сайхны илтгэх хэрэглүүрүүдийг задлан шинжлэх.• Сонгосон өгүүллэгүүдэд хүний ёс суртахуун, амьдралын утга учир, үнэт зүйлс хэрхэн тусгагдаж байгааг судлах.• Судалгааны дүнд үндэслэн “Утгын чимэг”-ийн өгүүллэгүүдийн уран сайхны шинэлэг чиг хандлагыг тодорхойлох.Арга зүй: Энэхүү судалгааны хүрээнд бид зохиолч Б.Баярсайханы “Утгын чимэг” наадамд уншигдсан шилдэг өгүүллэгүүдэд тулгуурлан нарийвчилсан шинжилгээ хийх болно. Түүвэрлэн сонгох аргаар шилдэг өгүүллэгүүдээс сэдэв, утга санаа, дүр дүрслэлийг задлан шинжлэх (анализ), нэгтгэн дүгнэх (синтез) аргуудыг ашигласан болно.Дэвшүүлж буй асуудал: Зохиолч Б.Баярсайхан “Утгын чимэг” наадамд уншигдсан өгүүллэгүүдээрээ хүний оршихуй, сэтгэлийн дотоод ертөнц, ёс суртахууны асуудал зэрэг сэдвийг гүн гүнзгий уран сайхны аргаар илэрхийлдэг онцлогтой. Гэвч түүний өгүүллэгүүдэд дүрийн сэтгэл зүйг хэрхэн бүтээж, хүний дотоод ертөнцийг илэрхийлэхдээ ямар уран сайхны арга хэлбэрийг ашиглаж байгааг цогц байдлаар судлан шинжлэх нь одоогоор судлагдаагүй, хэрэгцээ шаардлагатай байгаа асуудал юм.Судалгааны таамаглал: Б.Баярсайханы өгүүллэгүүдийн сэдэв, утга агуулга, дүрийн сэтгэл зүйг илэрхийлэх арга хэлбэрийг шинжлэхэд, түүний хүүрнэл зохиолд эзлэх уран сайхны байр суурь нь уран сайхны амжилт, бүтээлийн өвөрмөц шинж чанар болон хүний сэтгэл зүйн нарийн төвөгтэй байдалд онцгой анхаарал хандуулж буйг илрүүлнэ гэж таамаглаж байна.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохилч, яруу найрагч Бидэрийн Баярсайхан нь өгүүллэгийн туурвилзүй хийгээд ур хийц, дүр дүрслэл, дүрийн хувьсал, хөгжил, бичлэг, сэтгэлгээний шинэчлэлээрээ бусдаас эрс ялгардаг юм. Энэ талаар хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр \"...1990-ээд оны үе буюу зарим талаар уран зохиолын хөгжил зогсонги байдалд орсон, зарим талаар социалист реализмын “саарал” зохиол гадна хавтас, өнгөө солин үерлэсээр байсан, зарим талаар нийгмийн шилжилтээс үүдэн хэн дуртай нь юу дуртайгаа бичин хэвлүүлж түмэнд түгээдэг, зарим талаар гоо зүй ба сайхны мөн чанар хэт прагматик сэтгэлгээнд эзлэгдсэн үед мөнхүү эх хэл, соёл уламжлалыг нандигнасан туурвилзүйн дүрийн хувьд тодорхой хэмжээгээр хөгжүүлсэн цөөнгүй зохиолч төрөн гарсны нэг нь Б.Баярсайхан юм. Ерээд оны утга зохиолын хөгжил нь XX зууны Монголын утга зохиолд маш өвөрмөц өнгө төрхөөр өөрийнхөө байр суурийг эзэлдэг.” (Баярсайхан. 2022, х.8-9) хэмээн тэмдэглэсэн бол доктор профессор Д.Галбаатар \"...Түүний тууж өгүүллэгүүдэд орчин үеийн монгол хүнийг нийгмийн ёс суртахууны эмзэг ээдрээтэй асуудлын төвд тавьж, тэдгээрийг тайлах учир зүйн зангилааг уран дүрийн сэтгэл зүйд


Click to View FlipBook Version