The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Batchimeg Battulga, 2020-04-16 07:35:47

Nom-TAD nom

Nom-TAD nom

- Шаардлагатай бол байгууламжийн доргио, газар хөдлөлтийн
үед авах ачаалал, бетоны бат бэх ба ус нэвтрүүлэхгүй чанар,
бүтэц, хэсгүүдийн ачаалал ба температурын горим, бетон ба
металлын зэврэлт, металл бүтцүүдийн гагнаас, байгууламжийн
зарим хэсгүүдэд хий ялгаралт ямар байгаа зэрэгт ажиглалт хийх
ажлыг зохион байгуулна.
- Ашиглалтын нөхцөл эрс өөрчлөгдвөл тусгай хөтөлбөрөөр
нэмэгдэл ажиглалт хийх шаардлагатай.
- Үйлдвэрийн зааварт тухайн ус шахах байгууламж аюулгүй
ажиллах үзүүлэлтийн хязгаар заагдсан байх бөгөөд түүнтэй
хянах хэмжих багажуудын заалтыг жишиж хяналт тавина.
3.1.28. Байгууламжийн эхний ба станцын зангилаануудад суурь
ба ажлын репер /хөдөлгөөн заагч/ суурилагдсан байна.

Усан техникийн байгууламжийн тэнхлэгийн тэмдгийг
найдвартай бэхлэж дээр нь тодорхой бичиж суурь репертэй
холбосон байна. Шахалтын дамжуулах хоолойны тулгуурууд
дээр түүний хэвтээ ба босоо байрлалыг тусгасан пайз байх
ѐстой.

Ус тогтоох ба хаших далан, суваг, туннель, үнсэн сангийн
далангууд дээр уг байгууламжийн урт, эхлэл, төгсгөл ба
дугуйрсан хэсгийн радиус болон газар, усан дорхи хэсгийг
тодорхойлсон тэмдгүүд тавигдсан байна.
3.1.29. Хянах хэмжих багажууд нь гэмтлээс хамгаалагдсан байх
ѐстой. Пьезометрүүд ба хяналтын цооногууд нь хог шороо орох
ба хөлдөлтөөс хамгаалагдсан байна.

Пьезометрээс онцын шаардлагагүй бол ус сорохыг хориглоно.
3.1.30. Жил бүр ус үерлэх үеэр, зарим тохиолдолд зун, намрын
үерийн үеэр цахилгаан станцуудад үерийн комисс томилон
ажиллуулна. Комисс нь үерийн аюулаас сэргийлэх бэлтгэл
ажлыг хангах, үерийн усыг зайлуулах арга хэмжээ авсны дараа
бүх усан байгууламж, механик тоног төхөөрөмж, өргөх
байгууламжид үзлэг хийх үүрэгтэй.
3.1.31. Усан техникийн байгууламжийн усан доорхи хэсгийн
үзлэгийг ашиглалтанд орсноос хойш 2 дахь жилд явуулж,
цаашид 5 жил дутам 1 удаа явуулна.

Усан техникийн байгууламжийн механик тоноглолууд

3.1.32. Усан техникийн байгууламжийн механик тоноглол
/хаалтууд ба хамгаалах хашлагууд, тэдгээрийн механизм/,
тэдгээрийн алсын ба автомат удирдлага, дохиолол болон

52

тээврийн ба өргех механизмууд нь бүрэн бүтэн, ажилд бэлэн
байх ѐстой.

Хавар ус үерлэхийн өмнө илүүдэл ус зайлуулах /хаях/
байгууламжуудын хаалтуудыг хөлдөж тоггсон мес, мөсөн
гагнаасаас чөлөөлж ажиллагаанд бэлэн болгох хэрэгтэй.
3.1.33. Усан техникийн байгууламжийн механик тоноглолд
батлагдсан графикийн дагуу тогтмол үзлэг хийдэг байх ѐстой.
3.1.34. Үндсэн хаалт /самбар маягийн хаалт/ -ууд нь онгойлтын
өндрийн заагчтай байна. Ганцаарчилсан өргөх механизмууд
болон хаалтны ивээснүүд нь суурь репер /заагч/ - тай
холбогдсон байх ѐстой.
3.1.35. Хаалтуудын хөдлөх хэсгийн байрлал зөв ба ямар нэг
гажиггүй бол үйлдэл хийхэд чичиргээгүй, алгуур хаагдаж онгойх
ѐстой.

Хаалтын хөдөлгөөнт хэсэг нь суурь ханандаа нягт
шахагдаж ус алдахгүй байх ѐстой. Хаалтууд нь даралтанд
ажиллахдаа гаждаггүй, ямар нэг деформацад ороогүй байх
ѐстой. Хаалт буюу усан техникийн байгууламжийг чичиргээнд
оруулах байдалд хаалтыг ажиллуулахыг хориглоно.
3.1.36. Шахалтын хоолойнуудын агааржуулалтын систем хэвийн
ажиллагаатай байсан нехцөлд хаалт бүрэн хаагдаж чадна.
3.1.37. Шаардлагатай бол хаалтны завсар, суурь, хөдөлгөөнт
хэсгийн дамнуурга болон өвөл ажиллах зориулалттай хог шүүх
торонд дулаалга хийсэн байна.
3.1.38. Хог шүүгч хийцүүд /тор, сараалж, уут гэх мэт/- ийг тогтмол
цэвэрлэдэг байх ѐстой.

Станц бүрд хог шүүгч дээрх /өмнө ба хойно/ усны
түвшингийн ялгаврын ашигтай хэмжээг тогтоосон байна.
3.1.39. Механик тоноглолууд нь зэврэлт ба хаг замаг тогтолтоос
хамгаалагдсан байх ѐстой.

3.2. Цахилгаан станцын усны аж ахуй, ус ба цагуурын
мэдээллийн хангалт

Усны горимын удирдлага.

3.2.1. Усан цахилгаан станцын ашиглалтын үед, түүний
суурьлагдсан чадал ба усны нөөцийг бүрэн ашиглах боломжийг,
эрчим хүчний нэгдсэн сүлжээний ачааллыг давахад оролцох
оновчтой хэмжээнд тохируулан хангах ѐстой

53

Үүний зэрэгцээ байгаль орчныгхамгаалах, бусад
салбаруудын /усан тээвэр, усжуулалт, загасны аж ахуй, нийтийн
аж ахуй г.м/ ус хангамжийн асуудалтай нягт уялдсан байна.

Усны урсгалыг тохируулах зориулалтын усан сантай усан
цахилгаан станцад, усан сангийн усны нөөцийг ашиглах дүрэм
болон усан сангийн ашиглалтын дүрмийг боловсруулан эрх
бүхий байгууллагаар батлуулан мердөх ѐстой.
3.2.2. Усан сангийн иж бүрэн ашиглалттай усан цахилгаан
станцад, янз бүрийн ус ашиглагчдын cap бүр ашиглах усны
хэмжээг тогтоосон, усны аж ахуйн жилийн төлөвлөгөө
боловсруулах ѐстой. Энэ төлөвлөгөө нь Улсын ус цаг уурын
байгууллагаас гаргасан цаг уурын урьдчилсан мэдээллийн дагуу
улирал бүр тодотгогдож байвал зохино.
3.2.3. Голын ус ихсэхээс өмнөх үед усан санг дундруулах ба
буцааж дүүргэх горим нь дараах шаардлагыг хангах ѐстой:
- Ус ихсэлтийн үед усан санг усан түрэлтийн хэвийн хэмжээнд
хүртэл дүүргэх,
- Илүүдэл усны байгууламжаар дамжуулан ус ба хурдсыг хаях
нөхцөл хангалттай байх,
- Ус ашиглалтын бусад байгууллагуудын үйл ажиллагааны
тохиролцсон нөхцөлүүд хангагдаж байх,
- Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэмжээнд хамгийн өндөр үр
ашигтай ажиллагааны нөхцөл хангагдах,
- Усан техникийн байгууламжийн найдвартай, аюулгүй
ажиллагааны шаардлагад нийцүүлэн хаях усны хэмжээг
тохируулах ба үерийн аюулаас сэрэмжлэх боломжийг хангах.
Усан санг дүүргэх ба ус хаях горимыг хязгаарлаж болох эрчим
хүчний бус ус ашиглагчдын тохиролцсон шаардлагуудыг усан
сангийн ашиглалтын ба усны нөөц ашиглалтын дүрэмд тусгасан
байх ѐстой.
3.2.4. Усан цахилгаан станцыг ашиглалтанд өгөх үед, зураг
төслийн байгууллагаас усан сангийн ашиглалтын болон усны
нөөц ашиглалтын дүрэм боловсруулахад шаардлагатай техник
тооцооны өгөгдлүүдийг захиалагч байгууллагад өгөх ѐстой.
Ашиглалтын явцад тэдгээр өгөгдлүүд тодотгогдож, дүрэмд
тусгагдаж байвал зохино.
3.2.5. Ус хаях байгууламжаар дамжуулан усыг хаяхдаа, станцын
зааврыг баримтлан, байгууламжид гэмтэл учруулахгүй ба ус
цааш урсах сувгийн ѐроол идэгдэж урсахгүй байхаар урсацын
хэмжээг тохируулбал зохино.

54

3.2.6. Ус хаях байгууламжаар хаях усны зарцуулалтыг
өөрчлөхдөө усан санд давалгаа үүсэхгүй байхаар аажим
өөрчлөх ба цахилгаан станцын дараах голын урсгалын аюулгүйн
шаардлагыг тооцсон байх ѐстой. Хаях усны хэмжээг эрс
нэмэгдүүлэх шаардлага гарвал орон нутгийн захиргааны
байгууллагад урьдчилан мэдэгдсэн байх хэрэгтэй.

Хүйтний улирал дахь усан байгууламжийн ашиглалт

3.2.7. Агаарын температур хасах руу орох буюу ус
зайрмагтахаас өмнө мөсөн зайрмаг цуглуулагч ба зайлуулагч, ус
хүлээн авах төхөөрөмж ба ус өгөх суваг, хаалтны ховил болон
түүний шүүрийг шалган, хуримтлагдсан хог модны үндэс хожуул
зэргийг цэвэрлэж, засөарлах ба хаалтны ховил шүүрийн
бүлээсгэгчийг ажилд бэлтгэн, мөсдөлт-зайрмагийн дохиологч ба
микротермометрүүдийг шалгаж хэвийн болгох ѐстой.
3.2.8. Байгууламжийн дагуух, үргэлжилсэн мөсөн талбайн
даралтанд байхаар тооцоологдоогүй хэсэгт өвлийн туршид
мөсдөлтгүй, ус харзалж байх арга хэмжээ авах ѐстой.
3.2.9. Усан сан ба усан түрэлтийн гадаргуу дахь мөсөн
зайрмагийн урсалтаас хамгаалахын тулд, усны түвшинг аль
болох дээд хэмжээнд хүргэж тогтворжуулах, гидроагрегат ба
насосод авах усны зарцуулалтыг боломжит доод хэмжээнд
байлгах зэргээр усны гадаргууг аль болох түргэн мөсөн
хучлагатай болгох арга хэмжээ авна.
3.2.10. Голын усанд мөсөн бүрхүүл тогтдоггүй нөхцөлд, мөсөн
зайрмагийг усан турбинээр дайруулан зайлуулах ба тийм
боломжгүй бол зайрмаг зайлуулах тусгай байгууламжаар, усны
аль болох бага зарцуулалттайгаар зайлуулах хэрэгтэй. Мөсөн
зайрмагийг урсган зайлуулах ажиллагааг станцын зааврын дагуу
гүйцэтгэнэ.
3.2.11. Усан цахилгаан станцын усны сувгийн дотор мөсөн
зайрмагийн түгжрэл үүсэхээргүй байхаар урсгалын горимыг нь
тохируулж байх ѐстой. Орон нутгийн онцлогоосхамааруулан
мөсен зайрмагийг шууд зогсолтгүй урсгах, эсвэл хэсэгчлэн
хуралдуулж байгаад урсгаж болно. Мөсөн зайрмаг урсгахын
өмнө сувгийн дотор талд байрласан урсгалд саад боолт болох
зүйлүүдийг авах ба цэвэрлэх хэрэгтэй.
3.2.12. Цөн түрэлтийн өмнө болон түүний үед ус авалтын хэсэг
дээр усны температурын хэт бууралт гарч буй эсэхэд, хоногт нэг
удаа хэмжилт хийж байхаар тогтмол хяналт тогтоох ѐстой. Ус

55

авалтын хэсэгдэх шүүрийг бүлээсгэх, мөснөөс цэвэрлэх ажлыг
хяналтын дүнг харгалзан станцын зааврын дагуу гүйцэтгэнэ.
3.2.13. Хэрэв шүүрийн бүлээсгэлт ба цэвэрлэгээгээр, түүнийг
мөсөн зайрмагаар бөглөрөхгүй байлгаж чадаагүй бол, усан
турбин буюу насосуудыг ээлжлэн зогсоож шүүрийг цэвэрлэнэ.
Техникийн үндэслэлтэй, техникийн ус хангамж тасалдахгүй
нөхцөлд шүүрийг хэсэгчлэн буюу бүрэн авч, зайрмагийг
турбинээр дайруулан урсгаж болно.
3.2.14. Усан техникийн байгууламжийн урсгалын хэсгүүдээр мөс
өнгөрүүлэхэд байгууламжийг бүрэн онгойлгож, усны түвшинг
хангалттай хэмжээнд барих ѐстой.

Цөн түрэлтийн үед мөсөн түгжрэл үүсэх болон
байгууламжийг мөсний аюултай цохилтоос хамгаалахын тулд
ажиглалтын түр пост байгуулан, түгжрэлийг арилгах болон том
мөсийг бутлах зэрэг арга хэмжээ авах ѐстой.

Усан сангийн ашиглалт.

3.2.15. Шавар шороогоор түргэн дүүрдэг усан сан, цөөрөм,
сувгийн ашиглалтын үед шавар шорооны дүүрэлтийг багасгах
арга ажиллагааны тусгай заавар боловсруулсан байх ѐстой.
3.2.16. Хаврын шар усны үерийн үед, лаг, шавар шорооны түргэн
дүүрэлттэй усан сангийн усны түвшинг боломжит доод хэмжээнд
барих бөгөөд, дүүргэлтийг үер өнгөрсөний дараа аль болох
хожуухан хийвэл зохино.
3.2.17. Усан сан, цөөрөм, сувгийг лаг, шавар шороогоор
дүүрэхээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авч
байх ѐстой : -Урсаж ирсэн шавар шороо, булингар аль болох
тунаж тогтохгүйгээр урсан өнгөрч байхаар урсгалын
горимыгбарих,
- Голын эргийн нуралтыг багасгах бэхлэх, шавар шороог замд нь
саатуулах байгууламж ашиглах, усан сан цөөрөмд орж ирэх усыг
замд нь тунгаах, хуримтлагдсан шавар шороог механик аргаар
зайлуулах, -едөр бүр усны түвшинг боломжтой доод түвшинд
хүртэл усыг урсгаж байх.
3.2.18. Голын усны байгалын урсацыг цахилгаан гаргалтад бүрэн
ашиглах боломжгүй үед, илүүдэл усыг нь ус хүлээн авах
байгууламжийн босгуудыг угаах, далангаас дооших хэсгийн
шавар шороог урсгахад ашиглавал зохино.
3.2.19. Ус авалтын байгууламжид шавар шороо орж болох
тохиолдолд, байгууламжийн өмнө хуримтлагдсан шавар шороог

56

угааж урсгах буюу механик аргаар цэвэрлэх арга хэмжээ авах
ѐстой.

Далангүй усан цахилгаан станцад ус авах байгууламжид
тогтсон лаг, шавар шороог угааж цэвэрлэхдээ урсгалын нэвтрэх
огтлолыг нарийсгах төхөөрөмж ашиглан урсгалын хурдыг
нэмэгдүүлж болно.
3.2.20. Лаг, шавар шороо дүүрэлт ихтэй усан сангийн байдалд
хяналт тавих, лаг хурдасыг зайлуулах ажлыг, орон нутгийн
нөхцлийг харгалзан боловсруулсан зааврын дагуу зохион
байгуулна.
3.2.21. Усан цахилгаан станцын ус тунгаах байгууламж байнгын
ажиллагаанд байх ѐстой бөгөөд, тэдгээрийг таслаж засварлах
цэвэрлэх ажлыг усны тунгалагшилт тогтворжсон үед хийдэг
байвал зохино.
3.2.22. Цахилгаан станцын эзэмшилд тусгай зориулалтын усан
сан байгаа бол, түүний лаг шавар дүүрэлт, замагтал, усны
халалт хөлдөлтийн горим, усны чанар болон байгаль
хамгааллын бусад шаардлагын хангалтад хяналт тавьж, ариун
цэвэр, техникийн нөхцлийг нь шаардлагын дагуу хангаж байх
ѐстой.
3.2.23. Хөрсний криолит тогтоцтой газарт байгуулагдсан усан
сангийн ѐроолын криогенжилт, хагарал, усан сангийн
багтаамжийн еөрчлөлтөд хяналт тавьж байх ѐстой.

Усан санг усаар дүүргэснээс хойш 5 жилийн дараа болон
цаашдын 10 жил дутамд, мэргэжлийн байгууллагын
туслалцаатайгаар усан сангийн байдалд тавьж ирсэн хяналтын
дүнг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, найдвартай байдлыг нь
хангах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлж байвал зохино

Усны ба цаг уурын мэдээллийн хангалт

3.2.24. Цахилгаан станцын усны ба цаг уурын мэдээллийн
хангалтад дараах зүйлүүд багтана:
- Цахилгаан станцын ажиллагааны горимыг хамгийн
зохистойгоор явуулах, усны нөөцийн зүй зохистой ашиглалтыг
төлөвлөх, усан сан ба усан техникийн байгууламжуудын
найдвартай аюулгүй байдлыг хангахад шаардлагатай
мэдээллүүдийг авах, -Усны нөөц ашиглалтад хяналт тавих,
- Усны урсгал хуримтлуулалтын тохируулга, улиралын ихсэлт
багасалт болон үерлэлтийг аюулгүй өнгөрүүлэх, газар

57

тариалангийн ба бусад усан хангамжийг хэвийн байлгах зэрэгт
шаардагдах мэдээллүүдийг авах,
- Байгалийн аюултай үзэгдлүүд тохиолдох болон, түүнээс учрах
хор хохиролоос сэргийлэхэд шаардлагатай мэдээлэл авах.
3.2.25. Цахилгаан станц нь Улсын ус, цаг уурын байгууллагаас
дараах мэдээллүүдийг тогтмол авч байх ѐстой:
- Ус ашиглалтын мэдээлэл /голын усны түвшин, температур,
зарцуулалт, булингаршил, мөсдлөг г.м./ -Усан сангийн cap
жилийн усны баланс,
- Цаг уурын мэдээллүүд /агаарын температур чийглэг, хур
тундасны хэмжээ, салхины хүч чиглэл, хучтэй шуурга аянгын
сэрэмжлүүлэг, хөлдөлт мөсний зузаарал г. м./
- Цахилгаан станцын ашиглалтад шаардлагатай бусад мэдээлэл
/усны хими, физик, биологийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт,
гэнэтийн бохирдолт г.м./
3.2.26. Ус, цаг уурын байнгын мэдээлэл хүлээн авах хугацаа,
эзлэхүүн, аюултай үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээлэл,
мэдээллийг хүлээн авах журам зэргийг ус, цаг уурын
байгууллагтай тохиролцон тогтооно.

Цахилгаан станцад ус, цаг уурын бодит байдлын өдөр
дутмын хэмжилт, бүртгэлийн ажил зохион байгуулагдсан байвал
зохино.
3.2.27. Цахилгаан станц дээр, байгууллагын заавраар хугацааг
тоггоосон дараах ажиглалт хэмжилтийн ажил зохион
байгуулагдах ѐстой :
- Далангийн өмнөх ба дараах болон ус авалтын байгууламж,
сувгийн усны түвшин,
- Усан техникийн байгууламжаар дайруулан өнгөрүүлсэн болон
технологийн зориулалтаар ашигласан усны зарцуулалт,
- Гол, суваг, усан сан, далангийн өмнөх ба дараах усан
гадаргуугийн мөсдөлт
- Голын урсгалаар ирэх хог, шавар шороо, усан сан ба ус
авалтын байгууламж, сувгийн лагшилт,
- Ашигласан ба хаясан усны чанарын үзүүлэлтүүд.
3.2.28. Цахилгаан станцад ашиглаж байгаа усны зарцуулалыг
тасралтгүй хэмжиж, түүний хоног сарын нийт ба дээд доод
хэмжээг тооцоолж байх ѐстой.
3.2.29. Далангийн өмнөх ба дараах усны түвшин, гидротурбиний
усан даралт /напор/, ус авалтын байгууламжийн шүүрэн дэх усан
даралтын уналт /перепад напора/, зэрэгт заалтын алсын

58

дамжуулалттай хэмжүүр тавьж, удирдлагын төв байрнаас хянаж
байх ѐстой.

Дээрх хэмжих хэрэгслүүдийг хоѐр жил дутам ба үерийн
дараа шалган тохируулж байвал зохино.
3.2.30. Усны түвшний хяналтын хэрэгслийн "0"-ийн тэмдэглээг
станцын хэмжээний өндрийн тэмдэглээний системд оруулсан
байх ба 5 жил дутам дурандалтаар шалгаж байх ѐстой.

3.3. Усан турбиний тоноглолууд

3.3.1. Усан турбиний тоноглолын ашиглалтын үед, тэдгээрийг
хүчин чадлын хамгийн үр ашигтай ба дээд хэмжээний
ашиглалттайгаар тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах ѐстой.

Усан цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд нь дээд
хүчин чадлаараа ажиллахад байнга бэлэн байх ѐстой.
3.3.2. Ашиглалтанд байгаа усан агрегатууд ба тэдгээрийн туслах
тоноглолууд бүрэн автоматжуулагдсан байх ѐстой. Усан
агрегатыг генераторын ба синхрон компенсаторын горимоор
ажиллагаанд оруулах ба зогсоох, генераторын горимоос синхрон
компенсаторын горимд шилжүүлэх ба эргэн шилжүүлэх үйл
ажиллагаа нь удирдлагын нэг үйлчилгээ /импульс/ -гээр явагддаг
байх ѐстой.
3.3.3. Усан агрегатууд нь турбинд ус өгөх шугамын хаалт /затвор/
бүрэн онгорхой байдалд ажиллах ѐстой. Усан турбиний
чиглүүлэх аппаратын онгойлтын дээд хэмжээ нь, түүний усан
түрэлт ба ус соролтын өндрөөс хамаарсан авч болох дээд
ачаалалд харгалзах онгойлтоос илүүгүй байвал зохино. Ус
авалтын шугамын хог барих шүүрэн дэх усан даралтын уналт
/перепад/ нь ашиглалтын зааварт зааснаас хэтэрч болохгүй.
3.3.4. Бэлтгэлд байгаа усан агрегат нь шууд автоматаар
ажиллагаанд залгагдахад бэлэн байдалд байх ѐстой.
Чиглүүлэгч аппарат нь хаалттай усан турбин нь ус авах шугам ба
ус соролтын шугамын хаалтуудын бүрэн онгорхой байдалд усан
түрэлт авсан байх ѐстой.
3.3.5. Синхрон компенсаторын горимоор ажиллаж байгаа усан
агрегат нь генераторын горимд шууд автоматаар шилжихэд
бэлэн байдалтай байх ба турбиний ажлын дугуй нь усгүй
болгогдсон байх ѐстой.

Турбиний өмнех усны хаалттай усан агрегатыг синхрон
компенсаторын горимд шилжүүлэхэд, турбиний өмнөх хаалтыг
хааж өгөх ѐстой.

59

3.3.6. Гидроагрегатууд нь өгөгдсөн статизм бүхий эргэлтийн
хурдны автомат тохируулгын горимоор ажиллах ѐстой. Усан
турбиний эргэлтийн автомат тохируулагчийг онгойлт
хязгаарлагчтай горимд шилжүүлэх буюу гар удирдлагад
шилжүүлэхийг цахилгаан сүлжээний диспетчер ба станцын
техникийн удирдлагын харилцан зөвшөөрөлцсөн онцгой
тохиолдолд зөвшөөрнө.
3.3.7. Усан агрегатын автомат тохируулгын ашиглалт нь дараах
шаардлагуудыг хангах ѐстой :
- Усан агрегатыг автоматаар явуулах ба зогсоох,
- Усан агрегат ямар ч горимд тогтвортой ажиллах,
- Нэгдсэн сүлжээний давтамжийн тохируулгад 4,5 - 6,0 % -ийн
хязгаарт болон, давтамжийн "мертвый зон"-д диспетчерийн
төвөөс өгөгдсөн хязгаарт оролцох,
- Усан агрегатын ачааллын өөрчлөлтийн үед тохируулагч
аппаратын хөделгөөн алгуур зөөлөн /тосны шугамд цохио,
түлхэлт гаргахгүй/ байх, - Усан түрэлт /напор/ өөрчлөгдөхөд
ачаалалд тохируулан чиглүүлэгч аппаратын бүрэн онгойлтыг
автоматаар хязгаарлах,
3.3.8. Гурваас илүү усан агрегаттай ба 30 МВт -аас илүү
чадалтай усан цахилгаан станц нь, нэгдсэн сүлжээний давтамж
ба ачааллын урсгалын хоѐрдогч автомат тохируулгад ашиглаж
болох идэвхэт чадлын бүлэг тохируулга /групповой
регулирование/-ын системээр тоноглогдсон байх ѐстой.
Тохируулгын энэ системийг зөвхөн зайлшгүй шаардлага гарсан
үед сүлжээний диспетчерийн зөвшөөрлөөр ажлаас гаргана.
3.3.9. Усан агрегатыг явуулах, хэвийн ба аваарийн байдлаар
зогсоох, ачааллыг график төлөвлөгөөнөөс ихэсгэх багасгах
ажиллагаа, тэдгээрийн нөхцөлийг ашиглалтын зааварт тусгах
ѐстой ба зааврыг ажлын байранд тавьсан байвал зохино. Усан
агрегатыг явуулах нөхцөл ба түүний ажлын горимыг тодорхойлох
үзүүлэлтүүдийг үйлдвэрлэгч заводын үзүүлэлт ба туршилтыг
үндэслэн тогтооно.
3.3.10. Усан агрегат бүрт, дараах үйлдлүүдийн хамгийн бага
хугацааг тогтоож, ашиглалтын зааварт заасан хугацаанд шалгаж
байх ѐстой Үүнд :
- Ачаалал хаях үед усан турбиний чиглүүлэгч аппаратын
хаагдалт,
- Усан турбин дээд хурдаар ачаалал авахад чиглүүлэгч
аппаратын онгойлт,

60

- Ташуу ба эргэх хүрдтэй усан турбиний ажлын дугуйн хүрдний
дэлгэгдэл ба хумигдал,
- Аваараар хаах золотникийн ажиллах үед чиглүүлэгч аппаратын
хаагдалт,
- Ус авалтын шугамын турбиний өмнөх болон засварын хаалт
/затвор/-уудын онгойлт ба хаагдалт.

Усан турбиний эргэлтийн тохируулагчийн ажиллагааны
найдвартай байдлыг ашиглалтын зааврын дагуу шалгаж
магадлана.
3.3.11. Усан агрегатын ашиглалтын явцад түүний ажиллагааны
байдал ба техникийн төлөв байдлыг тодорхойлох үзлэг ба
хэмжилтүүдийг ашиглалтын зааварт заасан тоо хэмжээ ба
хугацаагаар гүйцэтгэнэ.
3.3.12. Уса.н агрегатыг байж болох доргионы хэтрэлттэйгээр
удаан хугацаанд ажиллуулж болохгүй.

Усан турбиний холхивчийн болон генераторын дээд доод
крестовины хэвтээ чиглэлийн доргионы хэмжээ доор зааснаас
хэтэрч болохгүй :
Роторын эргэлт, эрг/мин. 60 150 300 428 600
Доргионы зөвшөөрөгдөх

хэмжээ, мм. 0,18 0,16 0,12 0,10 0,08
Турбиний их бие /крышка/-ийн болон тулах конус,
генераторын ачаа үүрэгч крестовины босоо чиглэлийн доргионы
хэмжээ доор зааснаас хэтэрч болохгүй:
Доргионы давтамж, Гц. 1.хүртэл 3. 6. 10. 16. ЗО ба дээш
Зөвшөөрөгдөх доргио, мм. 0,18. 0,15. 0,12. 0,08. 0,06. 0,04.
Усан агрегатын голын цохио нь ашиглалтын зааварт
зааснаас хэтэрч болохгүй.
3.3.13. Усан агрегат бүрт тулах сегмент ба холхивч, тэвшин дэх
тосны температурын хэвийн болон байж болох дээд хязгаарыг
ашиглалтын зааварт нь зааж өгсөн байх ѐстой.
Тулах сегмент ба тэвшин дэх тосны халуун тухайн
улиралд байх хэвийн хэмжээнээс 5°С -аар хэтрэхэд дохио
өгөгддөг байвал зохино. Сегмэнт бүрийн ба тосны халууны
дохиоллын тавилыг туршилтаар тогтоож, ашиглалтын зааварт
тусгана.
3.3.14. Усан агрегатын техникийн ус хангамжийн систем нь
генераторын статор ба роторын тулах зангилаанууд, турбины
холхивчийн резин эдлэлийн тосолгоо болон бусад хэсгүүдийн
хөргөлтийг ажиллагааны ямар ч горимын үед бүрэн хангаж байх
ѐстой.

61

3.3.15. Усан турбиний их засварыг 5-7 жилд 1 удаа хийх ѐстой.

3.4. Техникийн усан хангамж

3.4.1. Техникийн усан хангамжийн системийн ашиглалт нь дор
дурьдсан шаардлагуудыг хангаж байх ѐстой. Үүнд
- Техникийн нормативийн шаардлагыг хангасан чанар ба
температуртай хөргөлтийн усаар тасралтгүй хангах
- Турбины конденсатор ба техникийн ус хангамжийн системийг
механик бохирдолгүй байлгах
- Байгаль орчныг хамгаалах
3.4.2.Турбины конденсатор ба дулаан солилцох аппаратуудын
хоолойнуудад хаг хурдас тогтох, зэврэх, техникийн ус
хангамжийн системд өвс ургамал, замаг ургах, ус "ногоорох"
буюу хөргөлтийн усан сан замагтаж бохирдохоос урьдчилан
сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байвал зохино.

Дурьдсан зорилгоор авах арга хэмжээг сонгож авахдаа
орчны нөхцөл, үр дүн, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон
эдийн засгийн үр ашгийг харгалзана.

Конденсаторын хоолойнууд, эргэлтийн усны шугам ба
шуудууг цэвэрлэх зэрэг ажлыг түр зуурын арга хэмжээ болгон
хэрэглэж болох бөгөөд, бохирдолтын хугацааг уртасгах болон
бохирдолтгүй байлгах зорилгоор байнгын арга хэмжээ авч
хэрэгжүүлэх ѐотой.

Ус хөргөлтийн санг ургамал, замагнаас цэвэрлэхэд химийн
арга хэрэглэх бол Улсын ариун цэвэр хяналтын ба байгапь
орчныг хамгаалах байгууллагуудаас зөвшөөрөл авах ѐстой.
3.4.3. Хэрэв хөргөлтийн ус нь хаг хусам тогтоох чанартай
байвал, түүнийг ашиглахын тулд дараахи арга хэмжээнүүдийг
авах хэрэгтэй. Үүнд
а/, Хөргөгч цамхаг ба цацруулагч усан сантай эргэлтийн усны
системтэй бол:
- Усыг хүчилжүүлэх буюу фосфатжуулж, эсвэл хүчилжүүлэлт ба
фосфатжуулалтыг хослон хэрэглэж үлээлгэх, хүчил, фосфат
болон шохой ашиглах г.м.
- Нэмэлт усыг хүхрийн болон давсны хүчлээр боловсруулахдаа
усанд ууссан шүлтлэгийн хэмжээг 1 - 0.5 мг-экв /дм3 - ээс
доошгүй байлгах шаардлагатай. Эргэлтийн усанд хүчлийг шууд
хийх тохиолдолд усны шүлтлэг нь 2-2.5 мг-экв/ дм3 - ээс багагүй
байвал зохино. Хүхрийн хүчил хэрэглэвэл эргэлтийн усан дахь
сульфатын хэмжээ нь бетонон хэсгүүдийг гэмтээх бу($иу

62

сульфат кальцийн тундас үүсэх хэмжээнд хүрэхгүй байхаар
тохируулах хэрэгтэй.
- Эргэлтийн усыг фосфатжуулахад усан дахь фосфатын хэмжээ
нь Р0З-4-д шилжүүлснээр 2 - 2.7 мг-экв /дм3-ээс хэтрэхгүй
байвал зохино.
- Оксилидендифосфорын хүчлийг хэрэглэвэл химийн найрлагаас
нь хамааруулан эргэлтийн усанд байх хүчлийн хэмжээг 0,25-4
мг-экв/ дм3 -ээс хэтрүүлж болохгүй ба үлээлгийн усан дахь энэ
хүчлийн зөвшөөрөгдөх хэмжээ 0,9 мг-экв/ дм3 -ээс ихгүй байх
ѐстой. б/. Хөргөгч усан сантай эргэлтийн усны системд : -Усаар
тэжээгч эх үүсвэрийн ус хамгийн цэвэр байх үед усан сангийн
усыг сэлгэх.
- Усыг сэлгэх замаар хөргөлтийн усны карбонатын хатуулгийг
бууруулж чадахгүй байвал турбины конденсаторыг хүчлээр
угаах, угаалгын уусмалыг цэвэрлэх байгууламжууд нэмж угсрах
хэрэгтэй.
3.4.4. Хөргөлтийн усыг хлоржуулах үед дулаан солилцуулагчдыг
органикхурдсаар бохирдуулахгүйн тулд конденсатораас гарч
байгаа усны идэвхитэй хлорын хэмжээг 0.4 - 0.5 мг/дм3 байлгах
ѐстой.
3.4.5. Хөргөгч цамхаг ба цацруулагч байгууламжийн эргэлтийн
усны системд усыг зэсийн байвангаар боловсруулахад түүний
усан дахь агуулалт нь 3 - 6 мг/дм байвал зохино.

Зэсийн байвангаар боловсруулсан эргэлтийн усны
үлээлгийг нуур, голд хаяхдаа "усны гадаргууг бохирдолтоос
хамгаалах" дүрэм, заавруудыг баримтлавал зохино.

Хөргөлтийн усан сангийн ургамлыг цэвэрлэх зорилгоор
зэсийн байван хэрэглэвэл агуулалт нь 0.3-0.6мг/дм3, урьдчилан
сэргийлэх боловсруулалт хийхэд 0.2 - 0.3 мг/дм3 байна.
3.4.6. Техникийн ус хангамжийн систем /сараалж, тор, шүүгч
торны бүтэц хэсгүүд, ус сорох, хүлээн авах камерууд, шахах
хоолой/-д нялцгай болон бусад органик биетууд цугларч
бохирдуулахаас хамгаалахын тулд гялгар бүрхүүл ашиглах,
халуун усаар угаах, туслах тоноглолуудын хөргөлтийн усыг 1.5
сард 1 удаа хлоржуулах зэрэг арга хэмжээ авна.

Хлоржуулахад идэвхитэй хлорын хэмжээ 1.5-2.5 мг/дм3
байх шаардлагатай.
3.4.7.Техникийн ус хангамжийн системийн байгууламжуудын
ашиглалт ба тэдгээрийн байдалд хяналт тавих ажлыг энэ
дүрмийн 3.1 -д бүлэгт заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

63

3.4.8.Техникийн ус хангамжийн системийн тоноглолууд ба ус
хөргөгчийн ажиллагаа нь энэ дүрмийн 3.4.1.-д заасан
шаардлагыг хангасан байвал зохино.

Мөн байгаль орчныг хамгаалах ба эрчим хүчний бус
салбарууд /усан тээвэр, загасны аж ахуй, усжуулалт, ус хангамж
/ - ын хэрэгцээ шаардлагатай уялдсан байвал зохино.
3.4.9. Шууд урсгалтай, холимог болон ус хөргөгч сантай
эргэлтийн ус хангамжийн системүүдэд мөсдөлттэй тэмцэх ба ус
хүлээн авагчийн шүүх сараалжыг халаахын тулд бүлээн усыг
буцааж урсгана.

Бүлээн усыг буцаан урсгаснаар ус цуглуулагчид мөс
тогтохоос сэргийлэх бөгөөд буцааж урсгах хугацааг ажлын
байрны зааварт тогтоож өгсөн байна.
3.4.10. Эргэлтийн усны агаарыг зайлуулах үелэл нь ус агаарын
холимгийн түвшин зураг төсөлд заасан хэмжээнээс 0.3 м - ээс
илүү доошлохгүй байхаар хугацаатай байвал зохино.
3.4.11. Системийн бохирдлоос шалтгаалах эргэлтийн усны
насосны шахалтын өөрчлөлт нь төслийн хэмжээнээс 1.5 м - ээс
хэтрэхгүй байх ба насосны их бие сэнсний хоорондох завсар зай
ихэссэнээр болон ажлын дугуйны далбангуудын байршил
өөрчлөгдсөнөөр АҮК -ийн бууралт 3 % - иас ихгүй байвал зохино.
3.4.12. Эргэлтийн усны хөргөгчийг ашиглахад дараахи
нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд
- Турбины тоноглолын хамгийн ашигтай вакуумтай байх үеийн
хэвийн горимыг барьж ажиллах
- Усны хөргөлтийг нормативт хэмжээнд барих
3.4.13. Ус цацруулах ба хаях байгууламжийн ус хөргөгчийн
ажлын хэвийн горимыгтухайн цагагаарын нөхцөл ба цахилгаан
станцын уурыг бүрэн хувиргах ачаалалд зохицуулсан горимын
картын дагуу барьж ажиллах хэрэгтэй.

Хөргөгчөөс гарч байгаа хөрсөн усны хоногийн дундаж
температур нь төсөлд заагдсан хэмжээнээс 1°С - аас дээгүүр
байвал шалтгааныг илрүүлэн арилгах арга хэмжээ авах
шаардлагатай.
3.4.14. Ус хөргөгч сангийн ус урсаж өнгөрөх ба эргэх бүсүүдэд
ургамалын ургалт илэрвэл тэдгээрийг химийн буюу механик
аргаар арилгах хэрэгтэй.
3.4.15. Хөргөх цамхаг ба цацруулах байгууламжийн үндсэн
хэсгүүд /цамхагийн бүрдэл хэсгүүд, хөлдөлтийн эсрэг тамбур, ус
баригч ба цацруулагч, ус хувиарлах ба салхилуурын

64

төхөөрөмжүүд / -д жил бүрийн хавар, намар үзлэг хийж илэрсэн
гэмтлүүдийг арилгадаг байвал зохино.

Тамбурын сөхөгддөг хаалтуудыг гадна агаарын
температур нэмэх болсон үед засаж, хаалтыг хэвтээ байдалд
бэхэлж суурилуулсан байна.

Металл хэсгүүдийн зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг
шаардлагатай үед нь сэргээнэ. Ус цуглуулах сан болон хөргөх
цамхагийн асбестоцементэн хавтангуудаар хийгдсэн өнгөлгөө нь
найдвартай ус нэвтрэхгүй изоляцтай байх ѐстой.
3.4.16. Хөргөх цамхаг ба цацруулах сангийн ус хувиарлах
системийг хавар, намар, жилд 2 удаа угаах хэрэгтэй. Бөглөрсөн
шүршигч хошууг цэвэрлэж, эвдэрхийг нь солих хэрэгтэй.

Хөргөх цамхагийн ус хаях санг 2 жилд 1 -ээс доошгүй
удаа цэвэрлэж хог, замгийг нь зайлуулна.
3.4.17. Хөргөх цамхагт засвар хийхдээ модон хэсгүүдийг
ялзралтаас хамгаалах уусмалаар будаж, бэхэлгээний
зүйлүүдийг цайрдсан байх ѐстой.
3.4.18. Хөргөх цамхагийн ус цацруулагчуудын органик ба
минерал гаралтай хаг хурдсыг цэвэрлэх хэрэгтэй.
3.4.19. Хөргөх цамхаг ба ус цацруулах байгууламжийн шүүр,
сараалжуудыг ээлжинд 1 удаа шалгаж цэвэрлэн, усны
түвшингийн өөрчлөлтийг 0.1 мм- ээс ихгүй байлгах хэрэгтэй.
3.4.20. Хөргөх цамхаг ба цацруулагчч байгууламжийг
ашиглахдаа өвлийн улиралд хөргөгчийн эд ангиуд ба орчин
тойронд мөсдөлттэй байлгаж болохгүй.
3.4.21. Хэрэв техникийн ус хангамжийн систем нь хэд хэдэн
хөргөх цамхагтай бол өвлийн улиралд хөргелтийн усны
зарцуулалтыг багасгах зорилгоор зарим цамхагийг битүүмжлэн
зогсоож болно. Гэхдээ гал түймэр болон бусад аюулаас
урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан байвал зохино.

Цацруулагчийг мөсдөлтөөс хампэалахын тулд ажиллаж
байгаа цамхагийн цацруулалтын нягтрал 1 м талбайд 6 м /цаг,
цамхагаас гарч байгаа усны температур нь 10°С - ээс доошгүй
байх ѐстой.
3.4.22. Өвлийн улиралд хөргөх байгууламжийн ойролцоох тоног
төхөөрөмж, бүтэц хэсгүүд болон дэвсгэр талбайг мөсдөлтөөс
хамгаалахын тулд шүршигч байгууламжийн усны даралтыг
бууруулж ажиллуулна.

Усны зарцуулалт багасахад захын шүршигч хошуунуудыг
бөглөж, захын хувиарлагч хоолойнуудыг таслана. Ш ү р ш и г ч
хошуунуудын даралтыг бууруулахын тулд ажиллавал зохих бүх

65

хошуунд зарцуулах усны хэмжээг багасгах болон халуун усыг
хөргөгчөөр дайруулахгүй ус хаях хоолойгоор шууд юүлэх санд
юүлнэ.

Цацруулах байгууламжаас гарч байгаа усны температур
нь 10°С - ээс доошгүй байвал зохино.
3.4.23. Өвлийн улиралд хөргөх цамхаг буюу цацруулагч
байгууламжийг түр хугацаагаар таслахдаа усан сан мөсдөхөөс
сэргийлэн санд бүлээн усны эргэлт явуулах хэрэгтэй.
3.4.24. Агаар оруулах модон бүтэцтэй цамхагийг түр
ашиглалтаас гаргахдаа агаар оруулах цонхуудыг хааж,
цамхагийн гадна талд галын аюулаас сэргийлэх хяналт тогтоох
хэрэгтэй.
3.4.25. Цамхагийн металл бүтцүүд, хучилтад хийх нарийн
шалгалтыг 10 жилд 1 удаа, төмөр бетон бүрхүүлд 5 жилд 1 удаа
хийнэ.

4. ЦАХИЛГААН, ДУЛААНЫ СТАНЦ БА ДУЛААНЫ ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ДУЛААН МЕХАНИКИЙН ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖҮҮД

4.1. Түлш тээврийн аж ахуй

4.1.1 Түлш тээврийн аж ахуйн ашиглалтад дараах шаардлагууд
хангагдсан байх естой. Үүнд
- Төмөр замын найдвартай ажиллагаа ба төмөр замын вагон,
цистерн, усан онгоц болон бусад төрлийн тээврийн хэрэгслийн
ачааг механикжсан аргаар тогтоосон хугацаанд нь буулгах
- Хангагч байгууллагаас түлшийг хүлээн авах, түлшний чанар,
тоо хэмжээнд хяналт тавих;
- Түлшний нөөцлөлт, хадгалалтыг механикжсан аргаар хамгийн
бага алдагдалтайгаар гүйцэтгэх
-Түлшийг цаг тухайд нь зохих боловсруулалт хийж бэлтгэх ба
зууханд тасралтгүй өгөх
-Эргэн тойрны дэвсгэрийн талбайг нүүрсний тоос, нефть
бүтээгдэхүүний шүршигдлээр бохирдуулахгүй байх
4.1.2. Цахилгаан, дулааны станцад нийлүүлж байгаа бүх төрлийн
түлшний чанар нь улсын стандарт, техникийн нөхцлийг хангасан
байна. Түлш нийлүүлэх гэрээнд дараах зүйлүүд тусгагдана:
- Хатуу түлшний марк, үнслэгийн бүлэг, үнс ба чийгний дээд
хэмжээ, дэгдэмхий хийн агуулалт, хүхрийн агуулалт, дулаан

66

гаргах чадвар, гаднын зүйлсийн хольц, түлшний бутармаг
/ширхэгийн хэмжээ/, хөлдөлт
- Шингэн түлшний марк, ноцох температур ба хүхрийн агуулалт; -
Хатуу, шингэн түлшний жигд нийлүүлэлт /график/

Түлшний чанарт тогтмол хяналт тавьж, дээрхи
үзүүлэлтүүдийн зөрчлөөр бэлтгэн нийлүүлэгчдэд гомдлын
шаардлага гаргаж нэхэмжлэл тавьна.
4.1.3. Эрчим хүчний үйлдвэрт хүлээн авсан түлшний тоо хэмжээ,
чанар, зарцуулалт, хадгалалтын хэмжилт, тооцооллыг нарийн
зохион байгуулах ѐстой.
- Ирсэн түлшийг төмөр замын болон авто пүүгээр жинлэнэ, -
Шингэн түлшийг жигнэх буюу савны багтаамжаар тооцно.

Түлш дутуу ачигдсан байвал нийлүүлэгч байгууллагад
гомдлын шаардлага тавина.
4.1.4.Түлштэй ирсэн. цуваанд үзлэг хийж, вагон буюу цистерн нь
эвдэрхий, түлш замдаа гээгдсэн дутсан байвал тэр тухай акт
үйлдэж төмөр замын газарт өгнө.
4.1.5.Түлшний тооцоонд ашиглагдах пүү бусад хэмжих
хэрэгслүүд болон лабораторийн багажуудыг үйлдвэрийн даргаар
батлуулсан графикийн дагуу шалгаж тохируулах ба улсын жин
хэмжүүрийн албаар шалгуулан баталгаажуулж байх ѐстой.
4.1.6. Галт тэрэгний хөдөлгөөн, вагон тавих, буулгах, цэвэрлэх
ажлыг "Төмөр замын ачаа тээврийн дүрэм", "Салаа замын
үйлчилгээ ба хөдөлгөөн зохицуулах заавар", "Цахилгаан
станцын салаа зам ба үндсэн төмөр замын хөдөлгөөнийг
зохицуулах заавар" зэргийг үндэслэн зохион байгуулна.
4.1.7.Төмөр замын болон бусад тээврийн байгууллагуудтай
гэрээ хийхдээ энэхүү дүрмийг баримтлан ажиллах талаар
тусгасан байвал зохино.
4.1.8.Түлш дамжуулах, буулгах, гэсгээх байгууламжуудын
хяналтын аппарат хэмжих хэрэгсэл, автомат ба алсын
удирдлага, технологийн хамгаалалт, хориг, дохиолол,
диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд нь бүрэн
бүтэн бөгөөд графикийн дагуу шалгагддаг байх ѐстой.

Хатуу түлш

4.1.9.Түлш буулгах, хатуу түлш ялангуяа хөлдсөн түлшийг
буулгах ажлыг хөнгөвчлөхийн тулд гэсгээх байгууламж, механик
сийрэгжүүлэгч, вагон доргиогч багаж хэрэгслэлүүдтэй байх
ѐстой. Том нүүрс, бөөгнөрч хөлдсөн хэсгүүдийг бутлах, вагоны

67

люкийг хаах зэрэг ажилд огтлон бутлагч машин, диск-шүдэт
бутлагч, люк өргөгч механизмуудыг ашиглах хэрэгтэй.
4.1.10. Вагон хөмрөгч, гэсгээх болон сийрэгжүүлэх
байгууламжуудын ашиглалтын явцад тэдгээрийн найдвартай
ажиллагааг, төмөр зам ба вагоны бүрэн бүтэн байдлын талаарх
төмөр замын байгууллагын шаардлагад нийцүүлэн зохион
байгуулах ѐстой. Гэсгээх байгууламжийг горимын картаар
ажиллуулна.
4.1.11. Хатуу түлшийг ил ба задгай агуулахад хадгалахад
"Цахилгаан станцад нүүрс, шатах ззнар, хүлэр хадгалах заавар"
-ыг мөрдөж ажиллана.
4.1.12. Түлшний агуулахын механизм, тоноглолууд бүрэн хүчин
чадлаараа ажиллахад бзлэн байх ѐстой. Түлшний агуулахын
скрепер, бульдозер зэрэг нийт үндсэн механизмын /засварт
байгааг тооцохгүй/ 30 хувиас багагүй хэсэг нь бэлтгэлд байх
ѐстой. Түлшний складын скрепер, бульдозерийг их ачааллын
үед өөр хэсгийн ажилд ашиглахыг хориглоно.
4.1.13. Металл эд хэсгүүдэд нь цууралт гэмтэл гарсан, тормоз нь
ажиллахгүй, хөдөлгөөний хязгаарлагчгүй, төгсгөлийн таслагчгүй,
хазайлтын хязгаарлагчгүй өргөгч кран, гүүрэн крануудыг
ажиллуулахыг хориглоно.
4.1.14. Бэлтгэл механизм ба тоноглолууд/вагон хөмрөгч,
дамжлагын системийн шугам, бутлагч гэх мэт / нь графикаар
ээлжлэн ажиллах ѐстой ба бэлтгэлд байгаа нь ажиллахад бэлэн
байх ѐстой.
4.1.15. Хатуу түлш бэлтгэх .дамжуулах байгууламж нь, зөвхөн
бутлаж, гаднын хольцоос нь цэвэрлэсэн түлшийг зууханд өгөх
нөхцөлийг хангах ѐстой. Түлш дамжуулах системийн ажиллаж
байгаа шугам нь зуухны бункерийг хамгийн богино хугацаанд
дүүргэх тооцоот чадлаараа ажиллах ѐстой.
4.1.16.Түлш дамжуулах механизмуудыг удирдлагын төв щитнээс
автоматаар буюу алсаас удирддаг байх ѐстой. Ашиглалтын
явцад хориг, хамгаалалт дохиолол, аваарийн зогсоолтын
төхөөрөмжүүд нь, дамжлагын найдвартай, тасралтгүй, аюулгүй
ажиллагааг бүрэн хангахуйц найдвартай байх ѐстой. /буух
хоолой түгжрэх ба тууз хий эргэвэл дамжлагыг зогсоох, нэг
механизм зогсоход болон схем буруу сонгогдсоноос бүх шугам
зогсох гэх мэт/
4.1.17. Түлш дамжуулах системд байвал зохих анхааруулах
дохиоллын төхөөрөмжүүд нь гэмтэлтэй буюу байхгүй,
хашлагагүй болон тормозлох байгууламж нь ажилгүй болсон

68

нөхцөлд түлш дамжлуулах төхөөрөмжүүдийг ажиллуулахыг
хориглоно.
4.1.18. Туузан дамжлагын хонгил, тавцангууд, агуулахаас болон
үндсэн салаа дамжлагад түлш өгөх зангилгаанууд ба газар
доорхи дамжлагын хонгилын температур хүйтний улиралд 10°С-
аас доошгүй, харин бутлах байгуумжийн байрных 15°С-аас
багагүй байх шаардлагатай. Газар дээрхи түлш буулгах
байгууламжийн температур /вагон хөмрөгч зэрэг цаг үргэлж орж
гардаг хөдөлгөөнтэй байрнаас бусад/ нь 5°С -ээс доошгүй байна.
Задгай складад нүүрс өгдөг дулаалгагүй дамжлагуудад хүйтэнд
тэсвэртэй тууз хэрэглэвэл зохино.
4.1.19. Бүх төрлийн нүүрс, занарыг 25 мм хүртэл хэмжээтэйгээр
бутлах ѐстой. Буталсан нүүрсийг шигших 25 мм-ийн торон
дээрхи үлдэгдэл 5% иас ихгүй байвал зохино.
4.1.20. Бутлагч ба тээрэмд түлш өгөхийн өмнө металл зомгол
мод зэргийг механик аргаар ялгаж зайлуулдаг байх ѐстой.
Дамжлагын ажиллаж байгаа шугамд тавигдсан металл баригч ба
зомгол ялгагч нь ажиллагаанд залгагдсан, хориг нь
дамжлагатайгаа холбогдсон байна.

Тээрэмдэх салхилуур, дунд хурдтай ба алхан тээрэмтэй
тоос бэлтгэх систем бүхий цахилгаан станцуудад металл барих
төхөөрөмжгүй түлш дамжуулах шугам ашиглахыг
хориглоно.Ялгасан металл, мод зэрэг гадны хольцийг зайлуулах
систем нь тогтмол ажиллагаанд байх ѐстой.
4.1.21. Дамжлага, шигшүүр, бутлагч, металл ба зомгол мод
баригчид очих түлш нь туузан дамжлагын дагууд жигд өргөнтэй
урсаж байх ѐстой. Шигшүүр ба бутлагчид чийгтэй нүүрс
наалдахгүй байлгах / халаах доргиох, жижиг хэсгийг ялгах/ арга
хэмжээ авсан байх ѐстой.
4.1.22. Бункер, буух хоолойн хананд наалдаж тогтсон нүүрсийг
нураах буулгах зориулалтын төхөөрөмж /халаах, хий буюу
уураар үлээлгэх, доргиох/-үүд нь ажилд буюу ажиллуулахад
бэлэн байвал зохино.
4.1.23. Буух хоолой, бутлагч болон түлшний дамжлагын бусад
механизмуудын нягтруулга, дамжлагын тууз ба бул цэвэрлэгч,
займчин тэжээгчийн ажлын хэсгүүд, тоос сорох ба баригч /хий, ус
хөөсөн тоос намжаагч / төхөөрөмжүүд нь бүрэн бүтэн байхаас
гадна 7 хоногт 1 удаа шалгагдсан байвал зохино. Шаардлагатай
бол нягтруулгыг чангалж тохируулах буюу солих, тоос намжаах
системийн.хий, хөөс, ус цацах форсункуудыг засах буюу солих
хэрэгтэй.

69

4.1.24. Зууханд өгөгдеж байгаа нүүрснээс сорьц авах ба
боловсруулах ажлыг зориулалтын автомат хэрэгслэлээр хийж
гүйцэтгэнэ. Цахилгаан станцын тоног төхөөрөмжинд бүтцийн
өөрчлөлт оруулах буюу өөр түлшинд шилжүүлэх тохиолдолд
сорьц авах ба бэлтгэх байгууламжид ээлжит туршилт хийхээс
гадна жилд 1-ээс доошгүй удаа сорьц авагчийн хурд ба авч
байгаа нүүрсний жинг тодорхойлж байвал зохино.
4.1.25. Түлш дамжуулах байгууламжийн байшин барилгын дотор
талын эд анги дээр нүүрсний тоос хуримтлагдсан байж болохгүй.

Түлш дамжлагын механизмуудыг маш сайн чигжиж
нягтруулсан байвал зохих ба, нүүрсний шилжүүлэлт унагалтын
зангилаа бүр дээр тоос дарах ба сорж цэвэрлэх байгуумжаар
хангагдсан байх ѐстой. Түлш дамжлагын байрны тоосжилт ба
шаардлагатай тохиолдолд хорт хий /СО/ -н агуулалтыг ерөнхий
инженерийн баталсан графикийн дагуу шалгаж байвал зохино.

Тоос сорох байгууламж /аспирацийн тоноглол/-ийн
ажиллагаа нь ажлын байрны агаар дахь тоосны хэмжээг тэсрэлт
дэлбэрэлтийн аюулгүйн ба эрүүл ахуйн шаардлагын дагуу
байлгах болон гадагш хаяж байгаа агаар дахь тоосны хэмжээг
ноормоос үл хэтрүүлэх шаардлагыг хангасан байх ѐстой. Түлш
дамжуулах байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг /механикжсан
аргаар усаар буюу тоос сорогчоор / графикийн дагуу хийж
гүйцэтгэнэ. Дамжлагын байрны температур 5°С-ээс доош байхад
болон дамжлагын байрны шал ханын хэсгүүдийн уулзварын
нягтруулга гэмтсэн нөхцөлд усан угаалга хийхийг хориглоно.
4.1.26. Дамжлагын туузыг залгах ба засварлахад металл эд анги
хэрэглэхийг хориглоно.
4.1.27. Түлшний склад ба дамжлагуудын механизмын засвар ба
техникийн үйлчилгээг ерөнхий инженерийн баталсан графикийн
дагуу хийж гүйцэтгэнэ. Техникийн үйлчилгээний эзлэхүүн ба
дараалал нь үлгэрчилсэн ба байгууллагын ашиглалтын заавраар
тогтоогдоно. Тоног төхөөрөмжийн техникийн байдалд тавих
хяналтанд оношлох багаж хэрэгслэлүүдийг дээд хэмжээгээр
ашиглавал зохино.

Шингэн түлш

4.1.28. Шингэн түлшний аж ахуйн ашиглалт нь зуухны ачааллын
байдалд тохируулан шүүж, халаасан түлшийг саадгүй өгех
шаардлагыг хангахаас гадна түлшний зунгааралт, даралт нь
форсункийн хэвийн ажиллах нөхцөлийг хангасан байвал зохино.

70

4.1.29. Шингэн түлш дамжуулалтын ба түүний дагуул уурын
шугам хоолойд тогтоосон загвараар техникийн паспорт нээж
хөтлөх ѐстой.
4.1.30. Цистернийг юүлж дууссаны дараа юулэх хоолойг бүрэн
хоослож сараалжгүй бол тагийг хаана. Хүлээн авах сав хүртэлх
ховоо, усан түгжээ, шандор, шүүлтүүрийг шаардлагатай үед
цэвэрлэж байвал зохино.
4.1.31. Мазут аж ахуйн байгууламжийн уурын даралт нь 8-13
кг/см / 0.8-1.3 МПа/, температур нь 200-250 °С хэмжээнд байх
ѐстой.
4.1.32. 50- 60м3 багтаамжтай цистерний мазутыг юүлэхэд халаах
байгууламжаас зарцуулах уурын хэмжээ нь 900 кг/цаг -аас ихгүй
байх ѐстой.
4.1.33. Мазут юүлэх байгууламж /цистерн, ховоо ба хүлээн авах
сав/ -д байгаа мазутыг шахах насосуудын хэвийн ажиллагааг
хангах хэмжээнд хүртэл халаасан байвал зохино.

Хүлээн авах ба нөөцлөх саван дахь мазутын температур
нь 90° С-аас ихгүй байна.
4.1.34. Нөөцлөх сав, шугам хоолой зэрэг мазут аж ахуйн бүх
тоноглолын дулаалга хучлага нь байнга хэвийн байдалд байвал
зохино.
4.1.35. Нөөцлөх ба хадгалах савны дотоод үзлэгийг 5 жилд 1-ээс
доошгүй удаа хийж илэрсэн гэмтэл доголдлыг арилгадаг байхаас
гадна, шаардлагатай үед ѐроолын тундасыг цэвэрлэж байх
ѐстой.
4.1.36. Хүлээн авах ба хадгалах савнуудад тэдгээрт байгаа
шингэн түлшний хэмжээг тодорхойлох таблицууд зохиогдож,
үйлдвэрийн ерөнхий инженерээр батлагдсан байвал зохино.
4.1.37. Мазутын шугам хоолой, арматурын гадаад үзлэгийг жилд
1-ээс доошгүй удаа, арматурын түүвэр шалгалтыг 4 жилд 1-ээс
доошгүй удаа батлагдсан графикаар явуулна.

Зуухан цехийн доторхи шугам хоолойн үзлэгийг улиралд
нэг удаа явуулна.
4.1.38. Механик ба уур - механикийн форсунктай зууханд өгч буй
мазутын зунгааралт нь 2.5 ВУ /16мм /с /, уурын болон ротацийн
форсунк /тургиур/-тай бол 6ВУ /44 мм /с /-аас үл хэтрэх
хэмжээтэй байх ѐстой.
4.1.39. Шингэн түлшний шүүлтүүрийн эсэргүүцэл нь хэвийн
ачааллын үед анхны хэмжээнээс 50% иар ихэссэн тохиолдолд
түүнд цэвэрлэгээ /уураар үлээлгэх, гараар буюу химийн аргаар/
хийх хэрэгтэй.

71

Шүүх торыг шатааж цэвэрлэж болохгүй. Мазут
халаагчийн дулааны чадал нь хэвийн хэмжээнээс 30%- иар
буурсан тохиолдолд цэвэрлэгээг хийнэ.

Нөөцлөх ба хадгалах сав, ховоо, шүүлтүүр, мазут
халаагч болоод бусад байгууламжийг цэвэрлэхэд гарсан шингэн
түлшний үлдэгдлийг тусгай газар шатааж устгана.Үлдэгдлийг
цахилгаан станцын дэвсгэрт хадгалахыг хориглоно
4.1.40. Бэлтгэл насос, халаагч, шүүлтүүр нь байнга бүрэн бүтэн,
ажиллагааны бэлэн байдалд байх ѐстой. Бэлтгэл насосыг
автоматаар залгах байгууламж /АВР/ -ийн ажиллагааны хэвийн
байдлыг магадлах шалгалтыг графикийн дагуу сард 1-
ээсдоошгүй удаа хийж гүйцэтгэнэ.
4.1.41. Дамжуулах хоолой болон бусад тоноглолуудыг засварт
гаргахдаа ажиллаж байгаа хэсгээс найдвартай тусгаарлаж, сайн
хоослосон байх ба хэрэв дотор талд ажил хийхээр байвал
уураар үлээлгэн цэвэрлэсэн байх ѐстой. Шингэн түлш
дамжуулах хоолойн таслагдсан хэсгийн уурын ба бусад дагуул
шугамуудыг мөн тасалсан байвал зохино.
4.1.42. Удаан хугацаанд мазут хадгалсан нөөцлөх савыг
ажиллагаанд залгахын өмнө түүний доод хэсгээс /ѐроолоос дээш
0.5м хүртэл/ мазутын сорьц авч чийглэгийг шалгаж, зууханд ус
буюу ус ихтэй мазут оруулахгүй байх арга хэмжээг авбал зохино.
4.1.43. Шингэн түлшний насосны урсгал ба их засварыг
үйлдвэрлэгч заводын шаардлагын дагуу батлагдсан графикаар
хийх бөгөөд урсгал засварыг 1.5 жилд 1 удаа, их засварыг 3
жилд 1-ээс цөөнгүй удаа хийх ѐстой.
4.1.44. Зууханд өгч буй түлшниий температурын ихсэлт ба
бууралтын дохиололын ажиллагаа, мөн нөөцлөх ба хүлээн авах
саван дахь түлшний түвшин температурын шитэнд байгаа ба
алсаас заах хэмжүүрийн заалт үнэн зөв байгаа эсэхийг
батлагдсан графикийн дагуу 7 хоногт 1-ээс доошгүй удаа
шалгадаг байвал зохино.
4.1.45. Мазутыг орлох шингэн түлшийг хүлээн авах, хадгалах ба
түлэхэд бэлтгэх,ажлыг норматив техникийн баримтууд болон
ажлын зааврыг баримтлан хийж гүйцэтгэнэ.

Мазут орлуулах түлшний талаар хүлээж авахаас 5-аас
доошгүй хоногийн өмнө үйлдвэрийн удирдлагад танилцуулж
зөвшөөрөл авсан байх ѐстой. Мазутыг орлуулах шингэн түлшний
ноцох температур нь 45°С-ээс доошгүй, харин зохих тусгай
шийдвэртэй бол 40°С-ээс доошгүй ноцох температуртай
дизелийн түлш байж болно.

72

Ноцох температур нь дурьдсан хэмжээнээс доогуур түлш
ирвэл цахилгаан станцад буулгаж авахыг хориглоно. 80°С
температурт зунгааралт нь 16 ВУ /118мм /с /-ээс дээш шингэн
түлш ба хүчиллэг гудроныг мазутын оронд хэрэглэхийг
хориглоно.

Мазут орлуулах шингэн түлш хүлээн авах ба хэрэглэх
үед техникийн нормативт заагдсан галын аюулаас сэргийлэх
нэмэгдэл арга хэмжээнүүдийг авсан байх ѐстой.

4.2. Нүүрсний тоос бэлтгэл

4.2.1. Нүүрсний тоос бэлтгэх тоноглолуудын ашиглалт нь зуухны
ачаалалд тохируулан зохих хэмжээний чийглэгтэй, тогтоогдсон
нунтагралттай тоосыг зуухны асаагууруудад тасралтгүй өгех
нөхцлийг хангасан байхѐстой.

Зуухны ачаалал хэвийн хэмжээний 100-60%-ийн хязгаарт
байхад шууд үлээлгэх тоосон системүүд нь бүрэн ажиллаж байх
ѐстой. Тоосны системийн хэвийн ажиллагааны горим нь тоос ба
галын хотлын тоног төхөөрөмжүүдийн заводын үзүүлэлтүүд дээр
үндэслэн зохиогдсон горимын карттай зохицсон байна.
4.2.2 Тоос бэлтгэлийн байгууламжийн бүх шугам хоолой,
тоноглолын дулааны хучлага бүрхүүл нь байнга хэвийн байдалд
байх ѐстой.
4.2.3. Шинээр суурьлагдсан буюу шинэчлэлт өөрчлелт хийгдсэн
болон засвараас гарч байгаа ба удаан хугацаагаар /3-аас дээш
хоног/ бэлтгэлд байсан тоос бэлтгэх байгууламжийг явуулахын
өмнө түүний хянах хэмжих багаж хэрэгслүүд, алсын удирдлага,
дохио хамгаалалт, хориг ба автоматикийг шалгаж үзсэн байна.

Дохиолол, хориг, автоматикийн систем нь хэвийн бус
байгаа байгууламжийг явуулах ашиглахыг хориглоно.

Тоос бэлтгэх байгууламжийг явуулахын өмнө, түүний
шугам хоолой тоноглолуудын дотор талд шаталт цогшилт бий
эсэхийг нарийвчлан шалгаж магадлах ба шаталт цогшилт
илэрвэл түүнийг бүрэн арилгахгүйгээр байгууламжийг явуулахыг
хориглоно.
4.2.4 Шинээр угсарсан буюу өөрчлөлт хийгдсэн байгууламжид
бүх нээлхий, нүхнүүдийг онгойлгож тоос хуримтлагдаж болох
газруудыг илрүүлэх зорилгоор дотор талын үзлэг хийнэ.
Нээлхий, шургах нүхнүүдийг онгойлгох, дотор талын үзлэгийг
хийхдээ үйлдвэрийн зааврын дагуу аюулаас хамгаалах бүх арга
хэмжээг авсан байна.

73

Тоос бэлтгэх байгууламжийн ажилласан 2000 цаг
дутамын дараа үйлдвэрийн даргын тушаалаар томилогдсон
комисс хяналтын дотоод үзлэг хийж, акт тогтоосон байх ѐстой.
4.2.5 Тоос бэлтгэх байгууламжийн зангилаа хэсгүүдийн дотор
тал чийгтэж норох, түүнд тоос наалдахаас сэргийлэх зорилгоор,
тоосон системийгявуулахын өмнө, ашиглалтын заавраар
тогтоосон горимоор нийтэд нь урьдчилан халаах ѐстой.
4.2.6 Тоос бэлтгэх тоноглолын ажиллагааны үед түүнийг
тоноглосон бүх хянах хэмжих хэрэгсэл, автомат тохируулагч,
дохиолол, хориг, автомат хамгаалалтын системүүд нь бүрэн
бүтэн, бүгд ажиллагаанд залгагдсан байвал зохино.

Технологийн хяналт, дохиолол, хамгааллалт,
автоматикийн системүүд дэх температурын хэмжилтэд
ашиглагдах хэмжүүрүүд нь заалтын хугацааны хожимдол бага
/20секундээс ихгүй/-тай байх ѐстой.
4.2.7. Тоос бэлтгэх тоног техөөрөмжийн ашиглалтын үед, дараах
тоноглол, үзүүлэлтүүд ба ажиллагаанд хяналт тавина. Үүнд :
- Тээрэмд нүүрс тасралтгүй егөгдөж байгаа эсэх.
- Түүхий нүүрс ба тоосны бункерт түлшний түвшин нь
ашиглалтын зааварт заагдсан хэмжээнд байгаа эсэх
- Хатаах ба тээрэмдэх тоноглолын гарах хоолой дахь хатаах
агент ба хий - агаар - тоосны холимогийн температур
ашиглалтын зааварт заагдсан хэмжээнээс ихэсч байгаа эсэх
/Хүснэгт 4-1/
- Холхивчуудын доргионы түвшин
- Холхивчуудын халалт, тосны температур
- Төхөөрөмжийн ажиллагааны ямарч горимд, тоос агаарын
холимогийн температурыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйн
тулд бункер дэх тоосны температурт хяналт тавина.
- Тэсрэлтэнд задрах хавхлагууд бүгд хэвийн эсэх
- Тоос бэлтгэх байгууламжийн бүх шугам хоолой, зангилаа
хэсгүүдийн хучилт дулаалга, бүрхүүлийн хэвийн байдал

- Бүх шугам хоолой, зангилаа хэсгүүдийн нягт, үлээлт соролтгүй
байдал /тоос гадагш үлээгдэх байдал илэрвэл нэн даруй арилгах
арга хэмжээ авах ѐстой/
- Тоос бэлтгэх байгууламжийн цахилгаан хөдөлгүүрүүдийн авч
байгаа гүйдэл
- Тээрэм буюу хатаах байгууламжийн өмнөх ба тээрмийн
салхилуурын өмнөх ба дараах хатаах агентийн даралт
- Үрлэн ба дунд хурдтай тээрмийн эсэргүүцэл

74

- Утааны хийн хатаалгатай байгууламжийн төгсгөл дэх хатаах
агентад агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээ, /"Түлш
дамжуулах ба тоос бэлтгэх байгууламжийг дэлбэрэлтээс
хамгаалах дүрэм" -д заагдсан газруудад/
- Дунд хурдтай ба алхан тээрэмтэй тоос бэлтгэх шууд үлээлтийн
системийн хатаах агентын зарцуулалтын хэмжээ
- Шууд үлээлгээс бусад тоос бэлтгэх төхеөрөмжийн тоосны
нунтагралтад байнга хяналт тавьж зөрчлийг арилгах арга
хэмжээг шуурхай авч ажиллавал зохино.

Тоос-хий- агаарын холимогийн температур I °С I
Хүснэгт 4.1.

Шууд үлээлтийн төхөөрөмжийн сепараторын дараа Тоосны бункертэй
төхөөрөмж

Түлшний Агаарын хатаалгатай Утаан хатаалгатай Агаарын Утааны
төрөл хийн
Алхан Дунд хурдын Алхан Салхлууран хатаал
Чулуун нүүрс тээрэмтэй тээрэмтэй тээрэмтэй тээрэмтэй гатай хатаалгата
Хүрэн нүүрс й

Антрацит 130 130 180 --- 70 130

100 --- 180 220 70 120
Нооромчлохгүй

4.2.8. Шинэ буюу шинэчлэгдсэн тоос бэлтгэх төхөөрөмжүүд
болон их засвараас гарч байгаа төхөөрөмжийг ашиглалтанд
оруулахдаа тоосны сорьц авах ба бусад хэмжилтүүдийг хийж
горимын картыг шинээр зохиох буюу хуучин горимын картад
зохих өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй.
4.2.9. Тоосны бункертай тоос бэлтгэх төхөөремжийн ашиглалтын
үед циклоны доороос авах тоосны сорьцыг тухайн үйлдвэрийн
зааврын дагуу тогтоосон хугацаанд авч тоосны нунтагралтад
хяналт тавьж байх ѐстой.

Шууд үлээлгэтэй төхөөрөмжийн тоосны нунтагралтад
тавих хяналтыг, тээрэмд орж байгаа хатаах агентын хэмжээ
болон сеператорын тохируулах хаалтны онгойлтын байдал
зэргээр тойруу замаар явуулна.
4.2.10. Тоос бэлтгэх төхөөрөмжийн хүйтэн агаар соролтод
хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгах ажлыг үйлдвэрийн
ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу сард 1-ээс
доошгүй удаа хийж гүйцэтгэнэ.

Tooc бэлтгэх төхөөрөмжийн хүйтэн агаар соролт нь
түлшний чийгний ууршилтыг оролцуулахгүйгээр, төхөөрөмжид
орж байгаа хуурай хатаах агентын зарцуулалтанд эзлэх хэмжээг

75

хувиар илэрхийлж, хүснэгт 4.2-т зааснаас хэтрүүлэхгүй байх
ѐстой.
Тоосны системийн агаар соролт /хувиар/

Хүснэгт 4.2

Шууд үлээлтийн төхөөрөмжийн сепараторын дараа Тоосны
бункертэй
Тээрмийн өмнө тавигдсан төхөөрөмж

Хатаах хийн эргүүлэг хийн утаа Утааны хийн хоолойноос Хий-агаарын
агентын тээрмийн салхилуурын хатаалгатай
зарцуулалт сорогч бүхий сийрэгжилтээр хий авдаг
М3/цаг. тээрмийн
төхөөрөмжтэй, агаар ба хий-агаарын хатаалгатай салхилуур
50 хүртэл бүхий шууд
51-100 хий-агаарын халаалгатай үлээлгийн
101-150 тохиолдолд тоосон систем

150-с дээш Үрлэн Бусад Үрлэн Бусад 40
тээрэмтэй төрлийн тээрэмтэй төрлийн 35
тээрэмтэй тээрэмтэй 30
40 25
30 25 35 35
32
25 20 30 30

22 17 27

20 15 25

Шууд үлээлттэй тоосон системд халуун агаараар хатаалт
явагддаг бол агаар соролтыг хэмжихгүй, харин системийн нягтын
байдлыг шахалтаар шалгана.
4.2.11. Тоос бэлтгэх /хатаах / задгай байгууламжид бол
үйлдвэрийн ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу,
салхилуурт ашигласан хатаах агентыг цэвэрлэх байгууламжууд
циклон, шүүлтүүр, скрубберүүдийн аэродинамикийн
эсэргүүцлийн хэмжилтийг жилд 2-оос доошгүй удаа, мөн их
засвараас гарсны дараа ашиглагдсан хатаах агентлагийн
тоосноос цэвэршигдсэн байдалд шалгалт хийх ѐстой.
4.2.12. Бункерт тоос дагтаршихаас урьдчилан сэргийлэхийн тулд

үе үе тоосны хэмжээг доод түвшинд ортол багасгаж байх ѐстой.
Энэ үйлдлийн давтамжийн хугацааг үйлдвэрийн заавраар
тогтооно.

Тоосны дагшралт ба тоос өөрөө шатах чанарыг
харгалзан бункерт тоос хадгалж болох дээд хугацааг тогтооно.

Цахилгаан станцыг шингэн түлшинд шилжүүлэх, зуухыг
засварт гаргах зэрэг тохиолдолд тоосон системийг удаан
хугацаагаар зогсоохдоо, бункерийн тоосыг бүрэн хоослон
цэвэрлэж үзлэгхийсэн байвал зохицо. Зогсож байгаа зууханд
тоос өгөхийг хориглоно.

76

Тоос тээвэрлэх шнек болон бусад байгууламжийг
зогсоохын өмнө түүний дотор байгаа тоосыг бункерт буулгаж
бүрэн хоослох ѐстой.
4.2.13. Наалдамхай болон өөрөө шатах идэвхжил ихтэй түүхий
нүүрсний бункеруудыг 10 хоногт 1 ээс доошгүй удаа
зөвшөөрөгдөх доод хамжээнд нь хуртэл түвшинг нь багасгаж
байх хэрэгтэй.

Зуухыг удаан хугацаагаар мазут ба хийгээр ажиллуулах
бол нүүрсний бункерийг бүрмөсөн хоослож цэвэрлэх хэрэгтэй.
4.2.14. Үрлэн тээрмийн бүтээмжийг тогтоосон хэмжээнд барьж
байхын тулд дулааны боловсруулалт хийгдсэн 40 мм
диаметртэй 400НВ хатуутай үрлүүдийг тогтмол нэмж байх
шаардлагатай. Тээрэмд байвал зохих үрлийн жин 5% -иас дээш
буурахгүи байхаар бодож үрэл нэмж байх хугацааг
тоггооно.Засварын үеэр 15 мм -ээс бага диаметртэй болсон
үрлийг ялгаж зайлуулна.
4.2.15. Тоос бэлтгэх системийн зангилаа хэсгүүдийн эд ангиуд
/алх, алх баригч, хуяг, ажлын дугуй, гол, нягтруулга гэх мэт / -д
графикийн дагуу тогтмол үзлэгхийж шаардлагатай бол солих,
засах арга хэмжээ авч байх ѐстой.

Мөн түргэн элэгдэг хэсгүүд /тоосны шугам хоолойн булан
тохой, сеператорын буух хоолой гэх мэт / дээр тавигдсан
хамгаалах хэрэгслүүд нь бүрэн бүтэн байх ѐстой.
4.2.16. Тоос бэлтгэх төхөөрөмжийн байранд зөвхөн
ажиллагаагүй байгууламжийн том, хүнд эд ангиудад гагнуур
хийхийг зөвшөөрөх бөгөөд, гагнуур хийхийн өмнө байрны тоосыг
цэвэрлэж, "Галын аюулаас хамгаалах дүрэм"-ийн шаардлагыг
бүрэн хангасан байх ѐстой.
4.2.17. Тоос бэлтгэх төхөөрөмжийн байр нь байнга цэвэр байх
шаардпагатай бөгөөд байрны цонх хана, туурга, шат,
тоноглолууд болон бусад тоос тогтож болох газруудыг тогтмол
цэвэрлэдэг байвал зохино. Ялангуяа тоноглолын халуун
гадаргуу дээр тоос тогтох хуримтлагдахаас онцгой сэргийлэх
хэрэгтэй.

Байрны цэвэрлэгээг механикжсан аргаар тоосыг
дэгдээхгүй ба хуйлруулахгүйгээр хийх шаардлагатай. Хэрэв
гараар цэвэрлэх бол урьдчилан ус шүршиж тоосыг чийглэж
хийнэ. Цэвэрлэгээний эзлэхүүн ба хугацааг ажлын байрны
зааврын дагуу хийнэ.

77

Байранд буюу тоноглолын доторхи цогшсон тоосыг
унтраахдаа хүчтэй ус, галын хор өгөх зэргээр тоосыг хуйлруулан
дэгдээх арга хэрэглэхийг хориглоно.

4.3. Уурын ба ус халаалтын зуух
4.3.1. Зуухны ашиглалтад дараах шаардлага хангасан байх
ѐстой.
Үүнд:
- Бүх үндсэн ба туслах тоноглолуудын ажиллагаа найдвартай
бөгөөд аюулгүй байх
- Зуухны хэвийн чадал, параметр, уур ба усны чанарыг зохих
хэмжээнд барих боломжтой байх
- Туршилт ба заводын заавраар тогтоогдсон ажлын ашигтай
горимыг барих
- Тухайн зуух ба шатааж байгаа түлшинд тохируулан тогтоосон
хязгаарт ачааллыг барьж ажиллах боломжтой байх
- Зөвшөөрөгдөх хамгийн бага ачаалалдтогтвортой ажиллах
-Агаар мандалд хаях хаягдал зохистой хэмжээнд байх
4.3.2.100кг/см ба түүнээс дээш даралттай зуухыг шинээр
ашиглатанд оруулахдаа уур усны үндсэн шугамууд ба түүний
бусад хэсгүүдийн хамт химийн угаалга цэвэрлэгээнд оруулсан
байна. 100кг/см /9.8 МПа/-аас доош даралттай уурын ба ус
халаах зуухнуудыг ашиглатанд оруулахын өмнө шүлтээр угаана.
4.3.3. Засвараас гарч байгаа зуух буюу бэлтгэлд удаан
хугацаагаар /3 хоногоос дээш/ зогсож байсан зуухыг явуулахын
өмнө түүний туслах тоноглолууд, хянах хэмжих багаж
хэрэгслүүд, хаалт арматур ба механизмуудын алсын удирдлага,
автомат тохируулагч, хамгаалалт, хориг болон шуурхай
холбооны хэрэгслэлүүдийн бүрэн бүтэн ба ажиллагаанд
залгахад бэлэн байдлыг нэг бүрчлэн шалгасан байх ѐстой ба
илэрсэн гэмтлүүдийг арилгасан байвал зохино.

Зуухыг зогсоох үйлчилгээтэй хориг ба хамгаалалтын
хэрэгслэлүүд ажиллагаагүй байвал зуухыг явуулахыг хориглоно.
4.3.4. Зуухыг галлаж явуулах ажлыг жирийн үед ээлжийн дарга
буюу ахлах машинч, харин их буюу дунд засвараас гарч байгаа
зуухыг галлаж явуулах ажлыг цехийн дарга буюу түүний орлогч
удирдан зохион байгуулна.
4.3.5. Барабантай зуухыг галлахын өмнө түүнийг
деаэрацлагдсан тэжээлийн усаар дүүргэнэ. Шууд урсгалт зуухыг
тэжээлийн ус бэлтгэх схемээс хамааруулан ашиглалтын зааврын
шаардлагыг хангасан тэжээлийн усаар дүүргэнэ.

78

4.3.6. Бүрэн хөрөөгүй зуухны хоосорсон барабаны дээд талын
металлын температур 160 °С -ээс ихгүй байвал түүнийг буцааж
тэжээхийг зөвшөөрнө. Хэрвээ барабаны дээд талын металлын
температур нь 160 °С -ээс дээш байвал усаар дүүргэж шахахыг
хориглоно.
4.3.7. Шууд урсгалтай зуухыг дүүргэх, түүний доторхи агаарыг
гаргах болон угаалга хийх ажлыг, хэрэв галлагаа нь сеператорын
горимтой бол тэжээлийн усны зууханд орох хаалт хүртлэх хэсэгт,
хэрэв шууд галлах горимтой бол тэжээлийн усны шугам ба
зууханд хамтад нь хийнэ.

Галлагаанд зарцуулах ус нь хэвийн зарцуулалтын 30%
тай тэнцүү байна. Хэрэв үйлдвэрлэсэн заводын зааварт буюу
ашиглалтын үед хийгдсэн туршилтаар галлагааны зарцуулалт
үүнээс их байхаар тогтоогдсон бол түүнийг ашиглалтын зааварт
тусган мөрдөж ажиллавал зохино.
4.3.8. Ус халаагч зуухыг галлахаас өмнө сүлжээний усны
зарцуулалтын хэмжээг тогтоож цаашид баримтлах ѐстой бөгөөд
уг зарцуулалт нь үйлдвэрлэгч заводаас тухайн зууханд
тогтоосон доод хэмжээнээс багагүй байвал зохино.
4.3.9. 140кг/см /13.8 МПа / ажлын даралттай шууд урсгалт зуухыг
галлах үед зуухны уурын шугамд тавигдсан хаалтны өмнөх
даралт 120-130 кгс/см /12-13 МПа/ байх ба хэт өндөр даралтын
зууханд 240-250 кгс/см /24-25 МПа / байвал зохино. Энэ хэмжээг
өөрчлөх буюу даралтыг аажмаар өсгөх замаар галлахыг
тусгайлан явуулсан туршилтыг үндэслэн үйлдвэрлэгч заводаас
зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэж болно.
4.3.10. Зуухыг галлахын өмнө болон зогсоосны дараа агаарын
хэвийн зарцуулалтын 25 %-тай тэнцэх хэмжээний агаараар 10
минутаас доошгүй хугацаанд утаа сорогч, үлээх салхилуур
болон богино эргэлтийн утаа сорогчоор зуухны галын хотол,
утааны ба богино эргэлтийн шугам хоолойг үлээлгэж
салхилуулсан байх ѐстой.

Илүүдэл даралтанд ажилладаг зуух болон ус халаагч
зуухнууд нь утаа сорогчгүй бол тэдгээрийг салхилуулахад үлээх
салхилуур ба сэргээх утаа сорогчийг ашиглана. Уур усны
шугамуудад нь даралт хадгалагдсан, хөрч амжаагүй зуухыг
дахин галлах бол, асаагуурт гал оруулахаас 15 минутын өмнө
салхижуулах хэрэгтэй.
4.3.11. Ердийн зуухыг галлахад утаа сорогч ба үлээх салхилуур
залгагдсан байх ба утаа сорогчгүй зуухыг галлахад үлээх
салхилуур залгасан байх ѐстой.

79

4.3.12. Зуухыг галлаж эхлэсэн мөчөөс эхлэн барабаны усны

түвшинд хяналт тогтооно. Усны түвшин заагч дээд хэмжүүр

/тогооны ус харах шил/-ийг дараах тохиолдолд үлээлгэнэ. Үүнд

- 40кгс/см /3.9 МПа / ба түүнээс доош даралтын зууханд, түүний

барабанд 1 кгс/см орчим илүүдэл даралт үүсэх үед ба уурын

шугаманд залгахын өмнө,

- 40кгс/см -аас дээш даралтын зууханд 3 кгс/см ба 15-30 кгс/см

илүүдэл даралттай байх үед тус тус үлээлгэнэ. /үлээлгэх тоо, цаг

үеийгашиглалтын заавраар нарийвчлан тогтооно./

Галлагааны явцад доор байрлуулсан усны түвшин

заагчийн заалтыг ус заагч/усны шил/-ийн заалттай /засварыг

тусган/ хэд хэдэн удаа тулгаж шалгах ѐстой.

4.3.13. Зуухыг янз бүрийн дулааны байдлаас эхлэн галлахдаа

галлагааны горимын туршилтын дүн ба үйлдвэрлэсэн заводын

зааврыг үндэслэн боловсруулж батлагдсан галлагааны горим

/даралт, темлератуурын өсгөлт/-ын графикийн дагуу гүйцэтгэнэ.

Зуухыг галлах ба зогсоох үед барабаны металлын

температурын горимд нарийн хяналт тавих ѐстой. Барабаныг

халаах хөргөх хурд ба дээд доод талуудын температурын зөрүү

нь доор дурьдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байвал

зохионо.

Галлагааны үеийнхалаалтынхурд, °С/10мин.........30

Зогсоох үеийн хөргөлтийн хурд , °С/10 мин........20

Галлагааны үеийн температурын зөрүү °С.....................60

Зогсоох үеийн температурын зөрүү °С.....................80
40кгс/см2 ба түүнээс дээш даралттай зуухнуудад галлалт бүрийн

дараа галлагааны горим хэрхэн баригдсаныг нягтлан шалгаж

үнэлэлт өгч, цаашдын зөрчилгүй бамдлыг хангах арга хэмжээ

авч байх ѐстой.

4.3.14. Дунд ба их засвараас гарсан зуухыг хүйтэн байдлаас

галлахад болон ер нь жилд 1-ээс доошгүй удаа барабан,

коллекторууд, экрануудын дулааны тэлэлтийг реперээр

шалгадаг байвал зохино.

4.3.15. Зуухны галлагаанаас өмнөфланцан холболт, нээлхийд

задлалт хийсэн бол, галлагаа эхэлсэнээс хойш илүүдэл даралт
нь 3-5 кгс/см2 болсон үед боолтон холбоосуудыг чангалах

хэрэгтэй. Даралт их болсон үед боолтыг чангалахыг хориглоно.

4.3.16. Зуухыг уурын ерөнхий шугамд залгахын өмнө холбогч

шугам ба хаалтыг үлээлгэж халаасан байна. Уурын шугамд

залгагдах зуухнаас гарч байгаа уурын даралт нь уурын ерөнхий

шугамын даралттай тэнцүү байх ѐстой.

80

4.3.17. Хэрэв зууханд түлж байгаа хатуу түлшний дэгдэмхий
хийн хэмжээ 15%-иас бага бол галлаж байгаа зуухны ачаалал
хэвийн хэмжээний 30% -д хүрэхэд зуухыг хатуу түлшинд /зууханд
тоос өгөх / шилжүүлж болно. Хэрэв дэгдэмхий хийн нь 15%-иас
их бол ажлын байрны зааварт заасны дагуу тоосны тогтвортой
шаталтыг хангаж байгаа нөхцөлд хатуу түлшинд шилжүүлж
болно. Түр зогсоогоод /30 минутаас илүүгүй/ буцааж галлахдаа
дэгдэмхий хий нь 15%-иас бага хатуу түлшийг зуухны ачаалал
15% иас бага байхад өгч болно.
4.3.18. Зуухны ажиллагааны горим нь ашиглалтын заавар ба
туршилтаар тогтоогдсон горимын картад зохицсон байх ѐстой.
Зууханд техник технологийн өөрчлөлт оруулах буюу түлшний
төрел, чанар нь өөрчлөгдөхөд горимын картад зохих
өөрчлөлтүүдийг тусгаж байвал зохино.
4.3.19. Ажиллаж байгаа зуухны дулааны горим нь эхний үеийн
ба завсарын уур халаагчийн үеүд ба бүх урсгал, хэсэг тус бүр
дээр температурыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь барих боломжийг
хангахаар байх ѐстой.
4.3.20. Ажиллаж байгаа зуухны барабан дахь усны түвшиний
дээд ба доод хязгаар нь үйлдвэрлэгч заводын заавар ба
тоноглолын туршилтаар тогтоосон хэмжээнээс хэтэрч болохгүй.
4.3.21. Зуухны халах гадаргуугийн гал руу харсан талыг цэвэр
байлгахын тулд шаталтын горимыг зөв барьж ажиллахаас гадна,
хэрэв үнс шаарганд хучигдах зэргээр бохирдвол түүнийг механик
арга /уур, агаар буюу усаар үлээлгэх, доргиох, үрлээр цэвэрлэх
гэх мэт/-аар цэвэрлэж байх ѐстой.

Цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн
алсын ба автомат удиирдпага нь ажилд бэлэн байх ѐстой. Халах
гадаргууг цэвэрлэх ажлыг ажлын байрны заавар ба графикийн
дагуу хийж гүйцэтгэнэ.
4.3.22. Ажиллаж байгаа зуухны сорох, үлээх машинууд нь бүгд
залгагдсан байх ѐстой.

Хэрэв зарим сорох мехнизмууд нь таслагдсан байхад
зуухны хий агаарын ба дулааны горим алдагдахгүй байвал уул
зуухыг удаан хугацаагаар ажиллуулж болох боловч энэ нөхцөлд
асаагууруудын агаар хуваарилалт жигд, зогсож байгаа
салхилуур буюу утаа сорогчид агаар буюу утаа орохооргүй
байвал зохино.
4.3.23. 0.5% иас ихгүй хүхэртэй мазутаар ажилладаг уурын зуух
хэвийн ачаалалтай ажиллах үед галын хотлын гаралт дээрх
илүүдэл агаарын коэффициент нь 1.03-аас багагүй байна. Ийм

81

горимоор ажиллуулахын тулд шаардагдах арга хэмжээнүүд
/түлшийг бэлтгэх, тохирсон бүтэцтэй асаагуур, тургиурыг
ашиглах, зуухны галын хотлыг нягтруулах, зуухыг нэмэгдэл
хяналтын багаж ба шаталтыг тохируулах автомат хэрэгслэлээр
хангах/-ийг авсан байвал зохино.
4.3.24. Мазутын тургиурыг суурьлуулахаас өмнө түүний хүчин
чадал, цацруулах чадвар, цацрагийн өнцөг зэргийг тусгай стенд
дээр усаар туршиж тодорхойлно. Мазутын зууханд тавигдах
тургиуруудын хоорондын нэгжийн хүчин чадлын зөрүү нь 1.5 %-
иас ихгүй байх ѐстой. Зуух бүрд 1 комплект /иж бүрдэл/ бэлтгэл
тургиурууд байх ѐстой. Шалгаж тохируулаагүй тургиур
ашиглахыг хориглоно.
4.3.25. Агаар өгөх тусгай шугамгүйгээр ажлын ба асаах мазутын

тургиур ажиллуулахыг хориглоно. Мазутын уур, мазут дамжуулах
хоолой ба тургиурыг ажиллуулахдаа уурын шугамд мазут орох
боломжийг хаасан байх ѐстой.
4.3.26. Зуухыг ашиглахад агаар халаагчид орж байгаа агаарын

температур /° С/ нь дараах хэмжээнээс багагүй байна.Үүнд:

Агаар халаагчийн хийц

Түлшний төрөл Гуурсан Регенератив
хоолойтой
Хүрэн нүүрс /Snp = < 0,4 %/ хүлэр, занар
Чулуун нүүрс /Snp = < 0,4 %/ антрацит 50 30
Хүрэн нүүрс /Snp = > 0,4 %/
Чулуун нүүрс /Snp = < 0,4 %/ 30 30
Мазут /Хүхрийн агууламж 0,5 %-аас их/
Мазут /Хүхрийн агууламж 0,5 %-аас бага/ 80 60

60 50

110 70

90 50

4.3.27. Хүхэрлэг мазут түлдэг зуухыг тохируулж болох хязгаарын
дотор ачааллан ажиллуулж байхад утааны температур нь 150°С
-аас буурахгүй байхаар зууханд өгөх агаарыг урьдчилан халаах
хэрэгтэй.
4.3.28. Хэрэв мазут түлэх тохиолдолд зуухны галын хотлын

гаралт дээрх илүүдэл агаарын коэффициент нь хамгийн бага
/1.03-аас доош / байх буюу зэврэлтээс хамгаалах онцгой сайн
арга хэрэглэвэл ашиглалтын туршлагыг үндэслэн агаар
халаагчийн өмнөх температурыг дээрхи хэмжээнээс бууруулж
болно.
4.3.29. Хүхэрлэг мазут түлдэг зуухыг галлахад агаарыг

урьдчилан халаах систем /калорифер, халуун агаарын эргүүлэх

82

систем/-ийг залгасан байх естой. Мазутаар ажилладаг зуухыг
галлах үед агаар халаагчийн өмнөх агаарын температур нь 90°С
-аас доошгүй байх ѐстой.
4.3.30. Механик дутуу шаталт нь 0.5% иас их байдаг хатуу
түлшний тоосоор ажилладаг зуухнуудын үнснээс байнга сорьц
авдаг төхөөрөмж байх ѐстой. Үнс хаягдалаас сорьц авах
хугацааг үйлдвэрийн заавраар тогтоох боловч АШ ба ядуу нүүрс
шатаадаг бол ээлжинд 1 удаа, бусад түл шинд хоногт 1 -ээс
доошгүй удаа сррьц авдаг байвал зохино.
4.3.31. Зуухны ханын өрлөг байнга хэвийн байх ѐстой. Орчны
температур нь 25 °С байхад өрлөгийн гадаргуу дахь температур
нь 45° С-ээс ихгүй байх ѐстой.
4.3.32. Галын хотлын болон сүүлийн хэсгийн нягтруулга сайн
байх ѐстой. Галын хотол ба уур халаагчийн төгсгөл хүртэлх хийн
хөндийн агаар соролт нь 420 т/цаг чадалтай, мазутаар
ажилладаг зууханд 5 % -иас ихгүй, 420 т/цаг-аас дээш чадалтай
зууханд 3% нүүрсний тоосоор ажилладаг зууханд 8 ба 5 % тус
тус байна.

Ус халаагч зуухны галын хотол ба сүүлийн хэсэгт агаар
соролт нь 5%-иас ихгүй байна. Хоорондоо гагнагдсан экрантай
галын хотол ба хийн хөндий нь агаар соролтгүй байх ѐстой. Хийн
хөндийн агаар соролт нь экономайзер /тоосон нүүрсээр
ажилладаг ус халаагч зууханд бол агаар халаагчийг
тооцохгүйгээр/ хоолойгоор хийсэн агаар халаагчтай бол 10%-
оос ихгүй, регенератив агаар халаагчтай бол 25%-оос ихгүй байх
ѐстой.

Мазутаар ажилладаг ус халаах зуухны галын хотол ба хийн
хөндийн агаар соролт нь 5 %-иас ихгүй, нүүрс тоосоор
ажилладаг ус халаах зууханд 10%-иас ихгүй байх ѐстой.

Үнс барих цахилгаан шүүлтүүрт агаар соролт нь 10%-иас
ихгүй, бусад төрлийн үнс баригчид 5% иас ихгүй байх ѐстой.
Агаар соролтын дээрхи хэмжээнүүдийг барьж ажилласнаар
зуухны хэвийн ажиллагааг хангана.
4.3.33. Зуух ба хийн хөндийн бүрхүүл гадаргуугийн нягтыг сард 1
удаа үзэх ба агаар соролтыг нь хэмжих замаар хяналт тавьдаг
байвал зохино.

Галын хотол дахь хүйтэн агаарын соролт ямар байгааг
жилд 1-ээс цөөнгүй удаа , мөн их ба дунд засварын өмнө ба
хойно нь туршилтаар шалгаж үзнэ. Галын хотол ба хийн хөндийн
нягтрал алдагдсан байвал тухай бүрд нь хэвийн болгож байвал
зохино.

83

4.3.34. Зуухыг ашиглалтанд оруулах, хийц бүтцийн өөрчлөлт
хийх, өөр төрлийн түлшинд шилжүүлэх тухай бүрт болон
параметрүүд нь зохих хэмжээнээс хэтэрч хэлбэлзсэн
шалтгааныг илрүүлэх зорилгоор ашиглалтын туршилт хийж
горимын карт зохиож ашиглалтын зааварт өөрчлөлт оруулна.
Зуухнууд нь ашиглалтын туршилт хийхэд зориулагдсан
хэрэгслэлүүдээр тоноглогдсон байх ѐстой.
4.3.35. Зуухыг бэлтгэлд буюу засварт гаргахдаа зуух ба
калориферүүдийн халах гадаргууг "Дулааны тоноглолыг
битүүмжлэх /консервац хийх / заавар" -ын дагуу битүүмжлэх
хэрэгтэй.
4.3.36. Зуухыг галлах, зогсооход халах гадаргуугийн дотор
талыгусаар угааж цэвэрлэх буюу химийн аргаар цэвэрлэх ѐстой.
Химийн аргаар цэвэрлэх хугацааг хоолойн доторхи хурдаст
хийсэн шинжилгээг үндэслэн үйлдвэрийн заавраар тогтооно.
4.3.37. Зогсоосон зуухыг түргэн хөргөх зорилгоор ус хийж,
юүлэхийг хориглоно.
4.3.38. Зогсоосон ердийн эргэлггэй зуухны даралт нь 1 кг/см (1
МПа) хүртэл буусны дараа усыг юүлнэ. Хэрэв экран хоолойг
/вальцовк/ хэлбэж холбосон байвал усны температур нь 80°С -
иас доош буусны дараа усыг юүлнэ. Шууд урсгалтай зуухны ус-
ыг атмосферийн даралтаас их даралттай байхад юүлж болох
боловч даралтын дээд хязгаарыг ус юүлэх, даралт бууруулах
системээс хамааруулан тухайн үйлдвэрийн заавраар
зохицуулна.

Цахилгаан станцын зуух турбины блокийг зогсоохдоо зуухны
уур халаагчийн уурыг турбины конденсаторт хийж хоослох
хэрэгтэй.
4.3.39. Зуухыг бэлтгэлд зогсоохдоо галын хотол ба хийн хөндийг
15 минутаас ихгүй хугацаанд салхилуулсны дараа сорох үлээх
машинуудыг зогсоож, хий агаарын хоолойнуудын бүх
/шибер/хаалтууд, орох амсар, нээлхийнүүд болон сорох үлээх
машинуудын чиглүүлэгч аппаратуудыг нягт хаасан байвал
зохино.
4.3.40. Өвлийн улиралд бэлтгэлд буюу засварт зогсоосон зуухны
орчимд температурын хяналт тогтоосон байх ѐстой. Хэрэв
зуухны орчны температур °С -ээс бага байвал галын хотол, хийн
хөндий, барабаны орчим, үлээлгийн ба юүлэх байгууламж,
калорифер, анхдагч хэмжүүр, импульсийн шугамуудын орчимд
нэмэх температуртай байлгах арга хэмжээ авахаас гадна

84

зууханд байгаа усыг халаах буюу экран хоолойнуудаар эргүүлж
урсгалтай байлгах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
4.3.41. Зуухыг засварт гаргахаар зогсоосны дараа зааврын дагуу
хөргөнө. Ердийн эргэлттэй зуухыг сорох үлээх машинаар
хөргөхийг, барабаны дээд ба доод талын металлын
температурын ялгааг зөвшөөрөгдөх хэмжээнд барих нөхцөлд
зөвшөөрнө. Шууд урсгалтай зуухыг зогсоомогц хөргөж болно.
4.3.42. Зуухыг зогсоосноос хойш түүний даралтыг бүрэн буутал,
хөдөлгүүрүүдийн цахилгаан тэжээлийг тасалтал ээлжийн хүмүүс
хяналт тавих ѐстой. Зуухны агаар халаагчийн орчмын хий ба
агаарын болон утааны температурт зогсоосноос хойш 24 цагийн
туршид хяналт тавьж байх ѐстой.
4.3.43. Хатуу түлшээр ажилладаг зуухыг галлахад мазут
ашигладаг бол мазут аж ахуй ба мазут дамжуулах хоолойн схем
нь ажиллагаанд ямагт бэлэн байх ѐстой.
4.3.44. Хэрэв зуухны орчим мазутын хоолой хагарвал мазут
гоожилтыг зогсоох бүх арга хэмжээг авах бөгөөд шаардлагатай
бол мазут аж ахуйн насосыг зогсоож мазут өгөх хоолойн хаалтыг
хаана. Мөн галын болон тэсрэх аюулаас хамгаалах арга хэмжээг
зохион байгуулж авна.
4.3.45. Дараах тохиолдолд зуухыг шууд зогсоож, уурын
шугамаас таслана:
а) Тогооны усны төвшин зөвшөөрөгдөх дээд ба доод хэмжээнээс
хэтэрсэн буюу түвшин заагч бүх хэмжүүрүүд ажилгүй болох
б) Зууханд өгч байгаа тэжээлийн усыг нэмсээр байхад тогооны
усны түвшин эрс хурдан бууж байвал.
в) Шууд урсгалтай уурын ба ус халаах зуухны тэжээлийн усны
бүх зарцуулалтын хэмжүүрүүд ажилгүй болох буюу тэжээл нь 30
секундээс их хугацаагаар тасарвал.
г) Тэжээх байгууламж (насос)-ууд бүгд зогсвол
д) Уур усны шугамд даралт хэт ихэсвэл
е) Хамгаалах кпаланууд буюу тэдгээрийг орлох хамгаалах
байгууламжуудын 50% /ба дээш/ нь ажиллахгүй болбол
ж) Шууд урсгалтай зуухны хаалт хүртлэх даралт нь хэт ихеэх
буюу буурах, ус халаах зуухны даралт нь 10 секундээс их
хугацаагаар буурвал
з) Зуухны үндсэн эд анги / тогоо, коллектор, циклон, уур ба ус
шилжүүлэх, ус буулгах хоолой/-д цууралт тэлэлт ажиглагдах,
уурын ба тэжээлийн шугам хоолой хагарах, уур усны арматур
эвдрэх
и) Галын хотолд дөл тасрах

85

к) Мазутаар ажиллаж байх үед тохируулах клапаны даралт хэт
буурах
л) Бүх утаа сорогч буюу үлээгч салхилуурууд зогсох болон
регенератив агаар халаагчууд таслагдвал
м) Галын хотолд тэсрэлт б'олох, утааны хөндий ба үнс баригчид
тэсрэлт буюу гал гарах, зуухны тулгуур яс төмөр улайстлаа
халах, өрлөг нурах болон хүмүүс ба тоног төхөөрөмжид аюул
учруулж болзошгүй эвдрэл учирвал
н) Ус халаах зуухны усны зарцуулалт 10 секундээс илүү
хугацаанд зөвшөөрөгдөх доод хэмжээнээс багасах
о) Ус халаах зуухнаас гарч байгаа усны температур
зөвшөөрегдөх дээд хэмжээнээс их болох
п) Ажиллагсад болон тоног төхөөрөмж , түүний алсын удирдлага
ба зуухны хамгаалалтын байгууламжид аюул учруулахаар гал
түймэр гарвал
р) Алсын ба автомат удирдлагын байгууламж болон хянах
хэмжих багажуудын цахилгаан тэжээл хүчдэл тасарвал
с) Зуухны ойролцоо мазут ба хийн шугам хоолой хагарвал
4.3.46. Зуухыг дараах тохиолдолд цахилгаан станцын ерөнхий
инженерийн шийдвэрээр зогсоож, эрчим хүчний нэгдсэн
сүлжээний диспетчерт мэдэгдэнэ. үүнд :
а) Зуухны халах гадаргуугийн хоолой, ус оруулах буулгах хоолой
болон уурын шугам, коллектор, тэжээлийн шугамд үлээлт шүүрэлт
гарах, мөн арматур, фланцан ба хэлбэлтэн холбоосуудаар уур ус
алдагдах,
б) Зуухны халах гадаргуугийн металлын температур хэт ихсэж, тэр
нь зуухны ажиллагааны горимыг өөрчилсеөр байхад буурахгүй
байвал,
в) Зуухны тогооны усны түвшинг алсаас заагч хэмжүүрүүд бүгд
ажиллахгүй болвол
г) Тэжээлийн усны чанар тогтбогдсон хэмжээнээс эрс буурвал
д) Зохих аргэ хэмжээ авсаар байхад, уур халаагчийн дараах хэт
халсан уурын халуун хэвийн хэмжээнд баригдахгүй болж, тэр нь 72
цаг хүртэл хугацаагаар үргэлжилбэл
е) Тоосон нүүрсээр ажилладаг зуухкы үнс баригч ажилгүй болбол
ѐ) Зарим чухал хамгаалалт , алсын ба автомат удирдлагын хэсгүүд
болон хэмжих хянах багажууд гэмтэлтэй болбол

4.4. Уурын турбины төхөөрөмж
4.4.1. Уурын турбины төхөөрөмжийг ашиглахад дараах нөхцлүүд
хангагдсан байх ѐстой.
- Үндсэн ба туслах тоноглолын найдвартай ажиллагаа

86

- Цахилгаан ба дулааны хэвийн ачаалалыг авах бэлэн байдал
- Үндсэн ба туслах тоноглолын хэмнэлттэй ажиллагааны
нормативт үзүүлэлт хангагдсан байх
4.4.2. Турбины автомат тохируулгын систем нь, дараах
шаардлагыг хангасан байх ѐстой. Үүнд :
- Цахилгаан ба дулааны ачааллыг өгөгдсөн хэмжээнд тогтвортой
барьж чаддаг ба алгуур аажмаар өөрчлөх боломжийг хангасан
байх,
- Турбин ачаалалгүй байхад роторын эргэлтийгтогтвортой барьж
чаддаг болон /турбины удирдлагын механизмын ажиллах
хязгаарт багтаан/ явуулах үеийн ба хэвийн уурым
параметрүүдэд хурдыг аажмаар өөрчилж чаддаг байх,
- Хэвийн параметртэй уурыг хамгийн дээд хэмжээгээр авч
байсан турбины ачаалал гэнэт бүрэн /тэг болтол/ хаяхад,
генераторыг сүлжээнээс салгахыг оролцуулан турбины роторын
эргэлтийг аюулгүйн автомат ажиллах хэмжээнд хүртэл
нэмэгдүүлэхгүй барьж чадах,
4.4.3. Уурын турбины тохируулгын системийн ажиллагааны
чанарыг тодорхойлох үндсэн үзүүлэлтүүд нь турбиныг
ашиглалтанд оруулах үеийн техникийн нөхцөл болон мөрдөгдөж
байгаа стандарт, дүрэм, заавруудын шаардлагыгхангасан байх
ѐстой.

Мөрдөгдөж байгаа стандарт батлагдахаас өмнө
үйлдвэрлэгдсэн буюу бусад гадаадын пүүсүүдийн турбинүүдийн
үзүүлэлтүүд нь дараах хэмжээнд байх ѐстой. Үүнд :
- Эргэлтийн хурдны тохируулгын жигд бус ажиллагаа /уурын
параметр хэвийн байхад/ — 4-5 %
- Ямарч ачаалалтай байхад эргэлтййн тохируулгын жигд бус
ажиллагааны доод хэмжээ — 2,5 %
- Хэвийн чадлын 15 % хүртэл ачаалалтай ажиллаж байгаа үед
эргэлтийн тохируулгын жигд бус ажиллах дээд хязгаар —10 %
- Хэвийн чадлын 15 %-иас дээш ачаалалтай байх үеийн
эргэлтийн тохируулгын жигд бус ажиллах хязгаар — 6 %
- Эргэлтийн өөрчлөлтийг мэдрэхгүй байх зэрэг 0,3 % - иос ихгүй
Турбины отбор ба эсрэг даралтын уурын даралтыг тохируулахад
мэдрэхгүй байж болох хязгаар :
а) Отборын даралт /эсрэг даралт/ нь 2,5 кгс/см хүртэл бол
мэдрэхгүйн зэрэг нь 5 % - оос ихгүй
б) Отборын даралт /эсрэг даралт/ нь 2,5 кгс/см - аас дээш бол
мэдрэхгүйн зэрэг нь 2 % - оос ихгүй байна.

87

Отбор ба эсрэг даралтын уурын даралтын тохируулгын
жигд бус ажиллагааны зэрэг нь турбин үйлдвэрлэгч заводтой
тохиролцсон, хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадах, хамгаалах
клапанг ажиллуулахааргүй хэмжээнд байх ѐстой.
4.4.4. Турбины эргэлтийн давтамжийн ихсэлтээс хамгаалах
хамгаалалт ба тохируулгын системд шалгалт туршилтыг хийхдээ
үйлдвэрлэгч заводын батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
4.4.5. Аюулгүйн автомат нь роторын эргэлтийн давтамж хэвийн
хэмжээнээс 10-12% ихсэхэд буюу үйлдвэрлэгч заводын
тогтоосон хэмжээнээс ихсэхэд ажиллана.
Аюулгүйн автомат ажилласан нөхцөлд :
- Хурц уур ба завсарын халаагчийн уурын зогсоох ба тохируулах
/ зогсоох - тохируулах/ клапангууд хаагдана.
- Зогсоох /таслах/, тохируулах ба буцаахгүй клапан болон
отборын таглаа /заслонк/ ба тохируулах диафрагмууд хаагдана.
- Уурын бусад эх үүсвэртэй холбосон уурын шугамын клапангууд
хаагдана.
4.4.6. Үйлдвэрлэгч заводоос өгсөн тусгай зөвлөмж байхгүй бол
эргэлтийн хурдны ихсэлтээс хамгаалах системийг дараах
тохиолдолд хурдыг ихэсгэж шалгана. Үүнд :

а) Турбиныг угсралтаас хүлээн авахдаа
б) Генераторыг сүлжээнээс салгаж, ачаалал хаяулж
тохируулгын системийг туршихын өмнө
в) Удаан хугацаагаар /30-аас дээш хоног/ зогсоосны дараа
г) Аюулгүйн автоматыг задлаж үзсэний дараа тус тус
шалгана.

Турбины тохируулгын системийн зангилгаануудад
задаргаа хийсний дараа болон 4 cap дутамд 1 -ээс доошгүй удаа
хамгаалалтыг шалгаж байх ѐстой.

Энэ тохиолдолд эргэлтийг ихэсгэлгүй шалгаж болох
боловч хамгаалалтын бүх хэлхээг заавал шалгаж туршсан
байвал зохино.

Турбины хамгаалалтыг турших ажлыг цехийн дарга буюу
түүний орлогчийн удирдлагын дор гүйцэтгэнэ.
4.4.7. Хурц уурын ба завсарын халаагчийн уурын хаах ба
тохируулах клапангууд нь нягг хаагддаг байх ѐстой. Эдгээр
клапаны нягт хаагдаж байгаа эсэхийг тус бүрд нь шалгаж үзэх
хэрэгтэй.

Клапангууд нягт хаагдаж байгаа эсэх нь, хаасны дараах
роторын эргэлт ба тэдгээр клапаны өмнөх хурц уур ба завсарын
халаагчийн уурын даралтаар тодорхойлогдоно.

88

Эргэлтийн хурдны зөвшөөрөгдөх хэмжээг үйлдвэрлэгч
заводын буюу мөрдөгдөж байгаа зааврын дагуу тогтооно. Хэрэв
үйлдвэрлэгч заводын заавар болон мөрдөгдөж байгаа заавар
зөвлөмжид эргэлтийн хурдыг зааж өгөөгүй бол шалгаж байгаа
клапангуудын өмнөх уурын параметрүүд хэвийн байхад, роторын
эргэлтийн хурд нь хэвийн эргэлтийн 50%-иас ихгүй болсон байх
ѐстой.

Хурц ба эсрэг даралтын уурын даралт хэвийн нөхцөлд,
зогсоох ба тохируулах клапануудыг зэрэг хаахад, алдагдаж
байгаа уур нь турбины ротррыг эргүүлж чадахгүй байх ѐстой.

Клапангууд нягт хаагдаж байгаа эсэхийг турбиныг
угсарсны дараа, аюулгүйн автоматыг ихэсгэсэн хурдаар
шалгахын өмнө, турбиныг их засварт гаргахын өмнө, их
засвараас гарсны дараа болон ердийн байдалд жилд 1 - ээс
доошгүй удаа тус тус шалгадаг байх ѐстой.

Ашиглалтын явцад /турбиныг явуулах ба зогсооход/
клапанууд нягт хаагдахгүй байгаа нь ажиглагдвал ээлжит бус
үзлэг шалгалт хийвэл зохино.
4.4.8. Хурц уурын ба завсрын халаагчийн уурын зогсоох ба
тохируулах клапанууд,отборуудын таслах ба тохируулах клапан,
уурын бусад эх үүсвэртэй холбох уурын шугамуудад тавигдсан
таслах клапануудыг турбиныг явуулахын өмнө бүрэн онгойлгож
шалгах ба /хэрэв үйлдвэрлэгч завод ба ажлын байрны зааварт
зөвшөөрөгдсөн бол/ турбин ажиллаж байх үед хоногт 1 удаа
хагас хааж /багаар хедөлгөж/ шалгадаг байвал зохино.

Клапангуудыг хааж, онгойлгож шалгах үед түүний
хөдөлгөөн аажим жигд, суулт сайн байгаа эсэхийг хянаж
тогтооно.
4.4.9. Отборуудын тохируулах клапануудын нягт суулт ба
хамгаалах клапануудын ажиллагааг жилд 1 - ээс доошгүй удаа,
мөн турбинд ачаалал хаях туршилт хийхийн өмнө шалгах ѐстой.
Бусад турбины отбор, РОУ болон уурын бусад эх үүсвэртэй
холбоогүй тохируулгатай отборын буцаахгүй клапаны нягт хааж
байгаа эсэхийг шалгахгүй байж болно./хэрэв үйлдвэрлэгч
заводоос тусгай заавар өгөөгүй бол/

Турбиныг зогсоох ба явуулахад бүх отборуудын буцаахгүй
клапаны суултыг шалгах ѐстой ба хэвийн ажиллагааны үед 4
сард 1 удаа шалгана. Буцаахгүй клапан нь гэмтэлтэй үед
турбиныг, тухайн отбортойгоор ажиллуулахыг хориглоно.
4.4.10. Хаах /хамгаалах, таслах/ клапаны хаах хугацааг шалгах,
мөн зогсож байгаа ба ачаалалгүй ажиллаж байгаа турбины

89

тохируулгын системийн үзүүлэлтүүд нь энэ дүрмийн 4.4.3-д
заагдсан шаардлагууд болон үйлдвэрлэсэн заводын
өгөгдөхүүнтэй тохирч байгаа эсэхийг шалгах ажлыг дор
дурьдсан тохиолдолд хийнэ.

- Турбины угсралтын дараа
- Их засварын өмнө ба дараа
-Уур хуваарилах буюу тохируулах системийн үндсэн
зангилгаануудад засвар хийхийн өмнө ба дараа
Үүнээс гадна турбиныг угсарсны дараа, их засвар
хийгдсэний дараа, мөн тохируулгын ба уур хуваарилах
системийн үндсэн зангилгаануудад засвар хийгдсэний эцэст
турбинд ачаалал өгч статик үзүүлэлтүүдийг тодорхойлох
хэрэгтэй.
4.4.11 Турбин хамгийн дээд хэмжээний уур авч байхад буюу
бүрэн ачаалалтай ажиллаж байхад гэнэт ачаалал хаяулж
тохируулгын системийг турших ажлыг дараах тохиолдолд хийнэ.
Үүнд : - Угсралтын дараа турбиныг ашиглалтад хүлээн авах

- Турбины динамик үзүүлэлтүүд буюу тохируулгын
системийн динамик ба стастик үзүүлэлтийг өөрчилсөн
шинэчлэлийн ажил хийгдсний дараа тус тус дээрхи туршилтыг
явуулна.

Цахилгаан гидравлик хувьсгууртай ердийн турбины
тохируулгын системийн туршилтыг явуулахдаа генераторыг
сүлжээнээс таслахгүйгээр шууд уурыг хааж /тохируулагч
клапаныг түргэн хааж/ ачаалал хаяулж болно.

Шинэ ба шинэчлэгдсэн /агрегатын динамик үзүүлэлт буюу
тохируулгын системийн үзүүлэлтэд өөрчлөлт орсон/ болон
цахилгаан гидравлик хувьсгуургүй бүх турбинд цахилгааны
ачаалалыг хаяулж туршихдаа генераторыг сүлжээнээс таслах
замаар гүйцэтгэвэл зохино.
4.4.12. Тохируулга ба хамгаалалтуудын үзүүлэлтүүд
өөрчлөгдсөн, клапангийн хаагдах хугацаа үйлдвэрлэгч заводын
болон ашиглалтын зааварт заагдсан хугацаанаас ихэссэн, нягт
нь алдагдсан тохиолдлуудад зөрчлийн шалтгааныг илрүүлж
устгах арга хэмжээ авсан байвал зохино.
4.4.13 Турбины механик хэмжигдэхүүнүүдийн байдлаас
хамааруулан үйлдвэрийн ерөнхий инженерийн зөвшөөрснөөр
чадлын хязгаарлалт тогтоон түр ажиллуулж болно.
Ингэж ажиллуулж байгаа турбины ачаалал нь чадал
хязгаарлагчийн тавилаас 5 % -иас багагүй доогуур байх ѐстой.

90

4.4.14 Турбины төхөөрөмжийн тос хангамжийн систем нь
ашиглалтын үед дараах нөхцлүүдийг хангасан байх ѐстой.
- Бүх горимд агрегатуудын найдвартай ажиллагаа
- Гал түймрийн аюулгүй байдал
- Тосны чанар ба температурын горимыг хэвийн барих
- Тосны шүүрэлт гоожилт гарахаас болон хөргөлтийн систем рүү
тос орохоос хамгаалагдсан байх
4.4.15. Бэлтгэл ба аваарийн тосны насосууд, тэдгээрийн
автоматаар залгах төхөөрөмжүүдийг турбиныг явуулах ба
зогсоох үед мөн ажиллаж. байгаа турбиныхийг сард 2 удаа
ажиллуулж шалгах ѐстой.

Хэрэв турбины ажлын ба бэлтгэл тосны насосууд нь тус
бүрдээ тусдаа цахилгаан тэжээлтэй бол турбиныг зогсоохын
өмнө бэлтгэл насосны автоматыг шалгах шаардлагагүй
4.4.16 Хэрэв турбоагрегатын тосны систем нь тос шатахаас
урьдчилан сэргийлэх байгууламжтай бол турбиныг хүйтэн
байдлаас явуулахын өмнө системийн цахилгаан схемийг шалгах
ѐстой.
4.4.17. Тохируулга, тосолгоо болон генераторын тохируулгын
шугамуудад тавигдсан арматуруудыг буруу ажиллуулсанаас
төхөөрөмжийг зогсоох буюу эвдэж болох байвал тэдгээрийг
ажиллах байдалд нь лацдаж битүүмжилсэн байвал зохино.
4.4.18. Уур хувиргах төхөөрөмжийн ашиглалт нь конденсатор
дахь температурын нормативт ялгавар ба хувирсан усыг нормт
хэмжээнд байлгаж турбины найдвартай бөгөөд ашигтай
ажиллагааг ашиглалтын бүх горимд хангасан байх ѐстой.
4.4.19. Уур хувиргагч төхеөрөмжийн ашиглалтын явцад дараах
ажлууд хийгдэх ѐстой.Үүнд :
- Конденсаторыг бохирдолтоос урьдчилан сэргийлэх арга
хэмжээнүүд /хөргөлтийн усыг химийн ба физик аргаар цэвэрлэх,
үрлэн цэвэрлэгээ хийх г.м /
- Хөргөх гадаргуу бохирдсоноос конденсатороос гарах уурын
даралт нормативт хэмжээнээс 0,005 кгс/см2 /0,005 кПа/ - аар
ихэсэхэд конденсаторт цэвэрлэгээ хийдэг байх
- Конденсаторын хөргөх гадаргуу ба самбарын бохирдолтод
хяналт тавих
- Хөргөлтийн усны зарцуулалтад хяналт тавих /шууд хэмжих
буюу конденсаторын дулааны балансаар тооцох/
- Конденсаторын уурын ачаалал ба хөргөх усны температурт
зохицуулан хөргөлтийн усыг хамгийн хэмнэлттэй зарцуулах арга
хэмжээ авдаг байх.

91

- Вакуумын системийн нягт ба нягтруулгад хяналт тавих,
конденсаторын ачаалал 40-100% байхад агаар соролт нь дараах
томьѐогоор бодож гаргасан хэмжээнээс (кг/ц) ихгүй байх ѐстой.

Ga = 8 + 0,065 NT байгаа
NT-конденсаторын горимоор ажиллаж
турбогенераторын цахилгааны хэвийн чадал /кВт/

- Хувирсан усны давслаг агуулалтад шинжилгээ хийх замаар
конденсаторын усны алдагдалд хяналт тавих

- Хувирсан усанд агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээнд /
конденсатын насосны дараа/ хяналт тавих

Уур хувиргах байгууламжийн ажиллагаанд хяналт тавих

аргачлал ба хугацааг ашиглалтын тухайн нехцөлд зохицуулан

үйлдвэрийн заавраар тодорхойлно.

4.4.20. Сэргээх /регенераци/ системийг ашиглахад дараах
нөхцлүүд хангагдсан байх ѐстой Үүнд :

- Тэжээлийн ус /конденсат/-ын температур халаагч бүрийн дараа
ба халаалтын эцэст нормативт хэмжээнд хүрсэн байх ѐстой.

- Турбогенераторын ажиллагааны. янз бүрийн горимд дулаан
солилцлын аппаратууд найдвартай ажиллах

- Тэжээлийн усны /конденсатын/халалт, температурын зөрүү,
халаах уурын конденсатын хөрөлт, сэргээх системийн

халаагчийн дотор яаж явагдаж байгааг турбиныг их засварт

оруулахын өмнө болон графикийн дагуу /сард 1-ээс цөөнгүй
удаа/ шалгадаг байвал зохино.

4.4.21. Хамгаалалтын элементүүд нь эвдэрхий буюу байхгүй,
түвшин тохируулагч клапан нь эвдэрхий өндөр даралтын

халаагчийг ашиглахыг хориглоно.

Аваарийн нэгдсэн тойруу шугамтай хэд хэдэн өДХ- уудын
аль нэгнийх нь хамгаалалтын элементүүд нь эвдэрхий буюу
эсвэл түвшин тохируулагч клапан нь гэмтсэн тохиолдолд болон

уур нь таслагдсан байвал бүх өДХ-г ашиглахыг хориглоно.
Хамгаалалтыг залгахгүйгээр өДХ- д тэжээлийн ус өгөхийг

хориглоно.

Халаагчийн хамгаалалт буюу түвшин тохируулагч

клапанд гэмтэл илэрвэл тухайн өДХ буюу хэсэг бүлэг өДХ-ийг
яаралтай таслах хэрэгтэй. Түвшний автомат тохируулгын

системд клапанаас бусад элементэд эвдрэл гарч түүнийг устгах

боломжгүй байвал цахилгаан станцын ерөнхий инженерийн

тогтоож өгсөн хугацаанд ажиллагаанд байсан нэг хэсэг өДХ - г
ажлаас гаргаж болно.

92

4.4.22. Автоматаар залгагдах бэлтгэлд байгаа тэжээлийн болон
бусад насосууд нь бүрэн бутэн бөгөөд тэдгээрийн орох ба гарах
хоолойн хаалтууд нь нээлттэй байх ѐстой.

Насосыг бэлтгэлд гаргах ба залгаж шалгах ажлыг
графикийн дагуу, сард 1-ээс доошгүй удаа хийх ѐстой.
4.4.23. Засвараас гарсан буюу хүйтэн байдлаас турбиныг
явуулахын өмнө туслах ба үндсэн тоноглол явуулахад бэлэн
эсэх , технологийн хамгаалалтын хэрэгслүүд, хориг, автомат ба
алсын удирдлага, хянах хэмжих багаж, мэдээллийн ба шуурхай
холбооны хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байна.

Агрегатыг хүйтнээс бусад байдлаас явуулахад хориг ба
хамгаалалтын хэрэгслүүдийг ажлын байрны зааврын дагуу
шалгана.

Уурын турбинийг дулааны янз бүрийн байдлаас явуулах
болон зогсоох үйл ажиллагааны үйлдлүүдийн дараалал,
хугацаа, үе шат бүрт барих горим параметрийн хэмжээ, хөтлөх
бичиг баримтын тухай ашиглалтын зааварт нарийн тодорхой
зааж өгсөн байвал зохих ба явуулалт, зогсоолт бүрт хяналт хийж
үнэлгээ өгдөг байвал зохино.

Турбиныг явуулах ажиллагааг ээлжийн дарга буюу ахлах
машинист удирдах бөгөөд хэрэв турбин их засвараас гарч
байгаа бол цехийн дарга буюу түүний орлогч удирдан
гүйцэтгэнэ.
4.4.24. Дараах тохиолдлуудад турбиныг явуулахыг хориглоно.
Үүнд:
- Турбины дулааны ба механик байдлын үзүүлэлтүүд нь
зөвшөөрегдөх хэмжээнээс зөрүүтэй байвал
- Турбиныг зогсоох хамгаалалтуудын аль нэг нь гэмтэлтэй байвал
- Тохируулгын ба уур хуваарилах систем нь турбиныг хэт эргэлтэнд
оруулахаар гэмтэл согогтой байвал
- Тохируулга, генераторын нягтруулгын тосны насосууд болон
тэдгээрийг автоматаар залгагч (АВР) нь гэмтэлтэй бол
- Тосны чанар нь ашиглалтын нормд тохирохгүй буюу тосны
температур нь үйлдвэрлэсэн заводоос тогтоож өгсөн хэмжээнээс
доогуур байвал
- Хурц уурын чанар нь химийн бүтцээрээ нормд тохирохгүй байвал
4.4.25. Гол эргүүлэх байгууламжийг залгахгүйгээр турбины
нягтруулагад уур оруулах, конденсаторт уур ба халуун ус өгөх,
турбиныг халаахаар уур өгөхийг тус тус хориглоно.

Гол эргүүлэгчгүй турбинд уур өгөх нөхцлийг тухайн
үйлдвзрийн зааварт тусгасан байна.

93

Конденсаторт уурын зуух ба шугам хоолойноос уур хаях
болон турбинд уур өгөх үед конденсатор дахь уурын даралт нь
турбиныг үйлдвэрлэсэн заводын заавар буюу бусад баримт
бичигт дурьдсан хэмжээнд байх ѐстой бөгөөд 0,5 кг/см2 /60 кПа/ -
аас ихгүй байвал зохино
4.4.26. Турбоагрегатын ашиглалтын үед холхивчуудын суурийн
доргилтын хурдны дундаж квадрат хэмжээ нь 4,5 мм.сек-1 -ээс
ихгүй байх ѐстой

Доргио нь нормативт хэмжээнээс их байвал 30 хоногийн
дотор бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй.

Доргилт нь 7,1 мм.сек-1-ээс дээш байвал турбиныг 7
хоногоос илүү хугацаагаар ажиллуулахыг хориглоно. Доргилтын
хамгаалалтын системтэй бол доргио 11,2 мм.сек-1 хүрэхэд
турбинийг зогсоохоор бодож тавилыг тохируулсан байх ѐстой.

Хэрэв ажиллагааны хэвийн горим тогтоод байхад
роторын хоѐр тулгуурын доргио нь гэнэт өөрчлөгдөх буюу
зэргэлдээ тулгуурууд болон нэг тулгуурын доргилтын хоѐр
бүрдэл хэсгийн зөрүү нь 1 мм.сек-1 -ээр эхний түвшинээс
нэмэгдэхэд турбиныг шууд зогсоох ѐстой.

Хэрэв турбины холхивчуудын аль нэг суурийн доргио нь
аажмаар /3 хоног орчим хугацаанд /ихэсч 2 мм.с-1 -д хүрвэл
турбины ачааллыг хасаж зогсоох хэрэгтэй.

Нам давтамжийн доргиотойгоор турбоагрегатыг
ашиглахыг хориглоно.

1 мм.с-1-ээс дээш нам давтамжийн доргио үүсвэл түүнийг
устгах арга хэмжээ авах хэрэгтэй.

Доргиог суурин аппаратын тусламжтайгаар хэмжиж
тэмдэглэх ѐстой бегөөд уг аппарат нь турбоагрегатын бүх тулах
ба тулах хязгаарлах холхивчуудын доргиог харилцан
перпендикуляр гурван чиглэлд /босоо.хэвтээ хөндлөн, хэвтээ
голын дагуу/ хэмждэг байвал зохино.

Суурин аппарат тавигдах хүртэл түр хугацаанд доргиог
хэлбэлзлийн савалтаар хянахыг зөвшөөрнө. Хэлбэлзлийн
савалтын хэмжээг доргионы хурдны нормативт дундач
квадратад харьцуулсан нь
- Доргионы хурдны дундач квадрат мм.с-1 ...........4,5 7,1 11,2-
Доргилтоор шилжсэн савалт /мкм/
Турбины эргэлт дараах хэмжээнд байхад

1500 эрг/мин................. 50 130 200
3000 эрг/мин................. 30 65 100
Доргио 1 мм.с-1 байхад хэлбэлзлийн савалт 20 мкм - тэй тэнцэнэ.

94

200 МВт - аас доош чадалтай турбоагрегатад зөөврийн доргио
хэмжигч аппарат хэрэглэхийг зөвшөөрнө.
Турбоагрегатын доргилтын байдлыг харгалзан доргиог нь
шалгаж байх хугацааг ажлын байрны зааварт тусгах боловч,
сард 1-ээс доошгүй удаа шалгадаг байвал зохино.
4.4.27. Турбины урсгалтай хэсгийн байдал ба тэнд давс ялгаралт
ямар байгааг сард 1-ээс доошгүй удаа шалгалт хийнэ. Үүний
тулд хяналт тавих үеэр турбины бүрэн ачаалалтай үед
хэрэглэдэг хэмжээний уур явж байхад уг хэсгийн даралт ямар
байгааг шалгаж үзнэ.

Хяналт тавих үеийн /хэсэг/ даралт нь уурын зохих
хэмжээний зарцуулалттай байхад хэвийн хэмжээнээс 10 % - аас
доошгүй зөрүүтэй байх ѐстой.

Тэхдээ даралт нь үйлдвэрлэсэн заводоос тогтоосон дээд
хэмжээнээс даваагүй байх ѐстой. Хяналтын хэсгийн даралт нь
тогтоосон хязгаарт хүрсэн байвал турбины урсгалт хэсгийг угаах
буюу цугларсан давслагийг цэвэрлэх хэрэгтэй.

Давслагийн бүтэц ба тухайн нөхцлөөс хамааруулан
угаалга буюу цэвэрлэгээг яаж хийх аргыг сонгож авна.
4.4.28. Ашиглалтын явцад тоноглолын ажиллагааг тодорхойлогч
үзүүлэлтүүдэд тогтмол судалгаа хийх үндсэн дээр турбины
ашигт ажиллагааны байдалд хяналт тавьдаг байх ѐстой.

Турбины ашигт ажиллагаа буурсан шалтгааныг илрүүлэх,
засварын үр дүнг тодорхойлох зорилгоор ашиглалтын /шуурхай/
туршилт хийдэг байвал зохино.

Турбины тоног төхөөрөмжийн ажлын үзүүлэлтүүд
нормативт хэмжээнээс хэлбэлзсэн тохиолдолд гарсан гэмтэл
согогийг устгах, ашиглалтын алдааг засах хэрэгтэй.

Шинэ ба шинэчлэгдсэн турбин болон өөрчлөлт оруулсан
турбинд балансын туршилт хийх ѐстой.
4.4.29. Дор дурдсан тохиолдолд ба хамгаалалтууд байхгүй буюу
ажилгүй болсон үед аваариар зогсоох товчлуурыг дарж турбиныг
даруй зогсоох ѐстой. Үүнд :

а/ Роторын эргэлтийн давтамж аюулгүйн автомат ажиллах
тавилаас хэтэрсэн бол
б/ Роторын голын гүйлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан
в/ Ротор ба цилиндрийн байршлын харьцаа зөвшөөрөгдөх
хэмжээнээс хэтэрсэн
г/ Тосолгооны систем дахь тосны /галд тэсвэртэй шингэн/
даралт хэт ихэссэн
д/ Тосны саванд байгаа тосны түвшин хэт буурсан

95

е/Турбины тулах холхивчийн, генераторын голын нягтруулгын
холхивчийн болон бүх холхивчуудаас гарч байгаа тосны
температур хэт өндөр болсон
ж/ Турбоагрегатын тос шатсан
з/ Генераторын голын нягтруупгын систем "тос устөрөгч" -д
даралтын уналт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт буурсан
и/ Генераторын голын нягтруулгын тосны системийн завсрын
сав / демпферны бак/дахь тосны түвшин хэт буурах
к/ Генераторын устөрөгчийн хөргөлтийн системийн бүх тосны
насосууд зогссон
л/ Дотоод гэмтлээс болж генератор зогссон
м/ Конденсатор дахь даралт хэт ихэссэн
н/ Эсрэг даралтат турбины сүүлийн хэсгийн даралтын уналт
зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
о/ Турбины доргио гэнэт ихэссэн
п/ Генератор буюу турбины дотор металлын буюу ер бусын
дуу чимээ гарсан
р/ Турбин буюу генераторын нягтруулагч холхивчоос утаа
буюу оч гарсан
с/ Хурц уур буюу үйлдвэрийн уурын температур хэт буурах
т/ Турбин болон хурц уур, үйлдвэрийн уурын шугамд усан
цохио үүсэх
у/ Уур хуваарилах зангилаа, уур усны шугам хоолой болон
тосны шугамын таслагддаггүй хэсэгт цууралт, тасралт
илэрсэн
ф/ Генераторын статорын хөргөлтийн ус тасарсан
х/ Хий хөргөгчийн усны зарцуулалт хэт багассан
ц/ Алсын ба автомат удирдлагын систем болон хянах хэмжих
багажууд хүчдэлгүй болох

Турбиныг зогсооход вакуум бууруулах нөхцлийг
үйлдвэрлэсэн заводын зааврын дагуу боловсруулсан ажлын
байрны зааварт тусгасан байна

Ажлын байрны зааварт хяналтад байх агрегатын
үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх өөрчлөлтийн талаар тодорхой
тусгасан байвал зохино.
4.4.30. Дараах тохиолдолд цахилгаан станцын ерөнхий
инженерийн тогтоосон хугацаанд /нэгдсэн сүлжээний диспетчерт
мэдэгдэж/ турбины ачаалалыг хасаж зогсооно.

а/ Хурц уурын буюу үйлдвэрийн уурын хаах клапан гацвал
б/ Тохируулах клапанууд гацах буюу гол нь сугарсан, отборын
буцаахгүй клапан буюу эргэгч диафрагм гацаатай байвал

96

в/ Тохируулгын системд гэмтэл гарвал
г/ Туслах тоноглолын хэвийн ажиллагаа алдагдаж, тоноглолын
схем ба уялдаа холбоо зөрчигдөж, түүний шалтгааныг устгах
ажлыг турбиныг зогсоохгүйгээр гүйцэтгэх боломжгүй бол
д/ Тулгууруудын доргио 7,1 мм.с-1 - ээс их болох
е/ Тоноглолыг зогсоох үйлчилгээтэй технологийн хамгаалалтад
гэмтэл гарвал
ж/ Холхивч, дамжуулах хоолой, хаалт арматураас тос гоожиж
галын аюулд хүргэж болзошгүй байвал
з/ Уур усны шугамын таслаж боломгүй хэсэгт үлээлт гарвал
и/ Хурц уурын чанар химийн найрлагын хувьд норм хангахгүй
бол
к/ Холхивчийн картер гүйдэл дамжуулагч болон тосны саванд
устөрөгч их хэмжээгээр хуримтлагдсан буюу генераторын их
биеэс устөрөгч нормоос их хэмжээгээр алдагдаж байгаа явдал
илэрвэл.
4.4.31. Ажилласан уурын даралт хэвийн байхад вакуумыг
буулгаж турбиныг зогсооход, роторын эргэлт бүрэн зогсох
хугацааг турбин тус бүрд тодорхойлсон байх ѐстой.

Энэ хугацаа өөрчлөгдвөл шаптгааныг илрүүлж арилгах
хэрэгтэй. Ротор бүрэн зогсох хугацааг турбоагрегатыг зогсоох
бүрт хянаж байвал зохино.
4.4.32. Турбиныг 7 ба түүнээс дээш хоногоор бэлтгэлд гаргахдаа
консерваци хийх арга хэмжээ авна. Консерваци хийх арга ба
хяналт тавих аргачлалыг дулааны тоног төхөөрөмжийг
битүүмжлэх талаар мөрдөж байгаа зааварт тусгасан байвал
зохино.
4.4.33. Ханган нийлүүлэгчийн техникийн нехцөлд тусгагдаагүй
схем ба горимоор турбиныг ашиглах асуудлыг үйлдвэрлэсэн
завод ба эрчим хүчний удирдах байгууллага шийдвэрлэнэ.
4.4.34. Цахилгаан станцад турбины тоноглолд шинэчлэлт
өөрчлөлт хийхдээ түүний удирдлагыг автоматжуулсан ба засвар
хийх боломжийг дээд зэргээр хангасан байх ѐстой.

4.5. Дулааны цахилгаан станцын блок төхөөрөмжүүд:
4.5.1. Блок төхөерөмжийн ашиглалтын явцад тэдгээрийн эдийн
засгийн хэмнэлттэй, найдвартай ба урт удаан хугацаанд
ажиллах боломж хангагдсан байхаас гадна эрчим хүчний
системийн хэвийн болон аваарийн горимд /диспетчерийн
графикийн дагуу/ чадал ба давтамжийг тохируулахад оролцох
боломжтой байх ѐстой.

97

4.5.2. Диспетчерийн ачааллын графикыг биелүүлэхийн тулд
блокийн ачаалалыг тохируулах хязгаарын дотор өерчлөх,
шаардлагатай үед техникийн доод хязгаар хүртэл ачаалалыг
бууруулах, бэлтгэлд зогсоох болон дулааны янз бүрийн
байдлаас явуулах боломжийг хангасан байх ѐстой.

Эрчим хүчний системийн ачааллын хувьсах графикийг
нөхөхөд зориулан мөрдөгдөж байгаа зааварттусгагдаагүй горим
/моторын горим, нам давтамжийн эргэх бэлтгэл гэх мэт/-оор
ажиллуулах шаардлагатай бол үйлдвэрлэсэн заводаас нь
зөвшөөрөл авч, ашиглалтын зааварт зохих өөрчлөлтийг
оруулсан байх ѐстой.
4.5.3. Конденсатор нь эргэлтийн усны бүрэн зарцуулалттай
ажиллаж байгаа дулаанжуулалтын блокийн дулааны ачаалалыг
нь өөрчлөхгүйгээр системийн цахилгаан ачааллын графикыг
хангах ажиллагаанд оруулж болно.

Конденсаторт оруулсан багц буюу нам даралтын
цилиндрийг тусгаарлан ажиллаж байгаа дулаацуулгын блокийг
ачааллын графикийн хувьсах хэсгийг нөхөхөд ашиглаж болохгүй.

Зарим үед дээрх блокийн дулааны ачааллыг хасаж
бэлтгэл буюу их ачааллын эх үүсвэрт шилжүүлэн блокийн
цахилгааны ачааллыг нэмэгдүүлж болно.

Ачааллын графикийн хувьсах хэсгийг хангахад
оролцуулахгүй дулаанжуулалтын блокийн тоог нэгдсэн
сүлжээний диспетчер тогтооно.
4.5.4. Блокийн тохируулгын доод хязгаарыг тогтоохдоо ажиллах
тоноглолуудын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байх ба автомат
тохируулга нь хүний оролцоогүйгээр ачааллыг тохируулж чадах
хязгаарыг үндэслэсэн байх ѐстой.

Блокийн ашиглалтын үед ажиллаж байгаа тоноглолын
бүрэлдэхүүнийг өөрчлөх, зарим автомат тохируулагчийг таслах
замаар тэдгээрийн ачааллыг техникийн доод хэмжээнд хүртэл
бууруулан . ажиллуулах боломжийг хангасан байх ѐстой.

Ачааллын зөвшөөрөгдөх техникийн доод хэмжээ ба
ачааллын тохируулгын хүрээний доод хязгаар нь ашиглалтын
зааварт тусгагдаж, диспетчерийн төвд мэдээлэгдсэн байх ѐстой.
4.5.5. Тохируулах хүрээний доод хязгаар буюу техникийн
хамгийн бага ачаалалд ажиллаж байгаа блокийн хурц ба
завсарын халаагчийн дараах уурын температурын уналт нь
үйлдвэрлэгч заводаас өгсөн хэмжээнээс их байж болохгүй.

98

4.5.6. Тохируулах хүрээний дотор блокийн ачаалалыг өөрчлөх
хурдны хязгаарыг эрх бүхий байгууллагаас баталсан
нормативын материалыг үндэслэн тогтооно.
4.5.7. Зураг төслөөр блок нь хурц уурын тогтмол даралтанд
ажиллах ѐстой бол эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр
турбины өндөр даралтын цилиндрийн зарим тохируулагч
клапаныг бүрэн онгойлгож, гулсах даралтын горимоор
ажиллуулж болно.

Энэ тохиолдолд ажлын байрны зааварт нэмэлт өөрчпөлт
оруулсан байна.
4.5.8. Дулаацуулгын блокууд нь давсгүйжүүлэх нэгдсэн
байгууламжтай бол сүлжээний ус халаагчийн уурын
конденсатыг, зөвхөн эдгээр халаагчийн хоолойнуудын нягт
байдал алдагдсан тохиолдолд давсгүйжүүлэх нэгдсэн
байгууламжаар дамжуулахыг зөвшөөрнө.
4.5.9. Блокийг бэлтгэлд зогсоохдоо тоноглолыг хөргөхгүй
зогсооно. Бүх блокийн уур халаагч системийг уургүй болгох арга
хэмжээ авсан байх ѐстой.

Барбантай зууханд уур хэт халаах хоолойнуудад уурын
конденсат /хувирсан ус/ үүсэх боломжийг хаасан технологийн
арга хэмжээ авсан байвал зохино.
4.5.10. Блокийг явуулах технологи ба график даалгаварыг сонгон
авахдаа түүний дулааны байдлыг харгалзан үзнэ:

Халуун байдлаас /5-10 цаг зогссон/, хүйтэн буюу түүнтэй
ойролцоо байдлаас /100 цагаас дээш хугацаагаар зогссон/.
4.5.11. Цахилгаан станц ба блокийн тоноглолуудын явуулалтын
ба цахилгааны схемүүд, хаалт арматурууд, дулааны хучлага,
галлагааны ба усны аж ахуй нь зогсолтын ямарч хугацааны
дараа 2-оос доошгүй блокийг зэрэг явуулах боломжийг хангасан
байх ѐстой.
4.5.12. Халуун бэлтгэлээс бусад ямарч дулааны байдлаас
блокийг явуулахдаа уурын гулсах параметр дээр гүйцэтгэх
ѐстой.

Блокийг явуулах хугацаа нь нормд заагдсан хэмжээнээс
хэтрэхгүй байвал зохино.
4.5.13. Дараах тохиолдлуудад блокийг явуулахыг хориглоно.
Үүнд

а/. Энэхүү дүрэмд зааснаар үндсэн тоноглолыг явуулахыг
хориглосон нөхцлүүд бүрдсэн байвал
б/. Блокийн тоноглолуудыг зогсоох үйлчилгээтэй технологийн
хамгаалалтуудын аль нэг нь гэмтэлтэй байвал.

99

в/. Шуурхай тохируулах хэрэгслийн алсын удирдлага нь
гэмтэлтэй болон аваарын байдлыг арилгахад ашигладаг
хаалт арматурын алсын удирлага гэмтэлтэй байвал
г/. Давсгүйжүүлэх нэгдсэн байгууламж нь ажиллагаанд бэлэн
биш байвал.
д/. Дамжуулах хоолойн тулгуур болон дүүжин бэхэлгээ
эвдэрсэн байвал.
4.5.14. Аваарийн үед турбины хүчин чадлыг өөрчлөх буюу
аваари устгах автоматын үйлчилгээгээр блокийг зөвхөн өөрийн
хэрэгцээгээ хангах горимд шилжүүлэх болон гадаад сүлжээнд
гэмтэл гарахад генераторыг сүлжээнээс таслах автомат
удирдлагын систем нь найдвартай байх ѐстой.

Хэрэв дээрх системүүд нь гэмтэлтэй байвал дээрх
тохиолдлуудад блокийг зогсоох автомат систем ажиллах ѐстой.

Нам даралтын цилиндрийг тасалсан буюу
конденсаторын багц хоолойг ашиглан ажиллаж байгаа
дулаацуулгын блокийг аваари эсэргүүцэх тохируулгад
ашиглахыг хориглоно.
4.5.15. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний давтамж ба чадлын
тохируулгын системд хамаарагддаггүй бөгөөд тохируулгын
клапандаа үйлчилдэг турбины өмнөх хурц уурын даралт
тохируулагч /"өөрийн өмнөх" зарчимтай/-тай блокийг уг
тохируулагчийг нь залгаастайгаар сүлжээнд ажиллуулахыг
хориглоно.

Тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа тогтворгүй болох
буюу эвдрэх зэрэг онцгой тохиолдолд диспетчерийн төвийн
шийдвэрээр, түр зуурын богино хугацаанд, турбины өмнөх хурц
уурын даралт тохируулагч /"өөрийн өмнөх"/-тай ажиллуулахыг
зөвшөөрнө.
4.5.16. Блоконд давтамж ба чадлын тохируулах автомат систем
байхгүй /ажиллахгүй болсон/ байхад давтамж өөрчлөгдсөнөөс
турбины ачаалал ихсэх буюу багасах тохиолдолд ашиглалтын
хүмүүс нь хурц уурын даралтцг хэвийн болгохын тулд зуухны
ачааллыг тохируулах хязгаарын дотор өөрчлөх арга хэмжээг
шуурхай авах ѐстой.

Хэрэв ачаалалын өөрчлөлт нь системийн тогтвортой
ажиллагаанд нөлөөлөх, цахилгаан дамжуулах шугамуудыг хэт
ачаалах аюулд хүргэж болох байвал диспетчерийн төвөөс
баталсан зааврын дагуу зохих арга хэмжээг шуурхай авах ѐстой.
4.5.17. Блокийг засварт зогсоох технологи нь ямар засвар
хийхээс шалтгаалан өөр өөр байна. Үүнд

100

- Хэрэв засвар нь зуух уурын шугам, турбины байдлаас
шалтгаалахгүй бол тоноглолыг хөргөхгүйгээр засварлаж болно.
- Блокийг дунд буюу их засварт гаргах болон турбиныг хөргөж
засах шаардлагатай бол блокийг нийтэд нь хөргөнө.
- Халах гадаргуугийн хоолой хагарч зогсохоос бусад тохиолдолд
зуух ба уурын шугамд засвар хийхдээ тэдгээрийг хөргөж засварт
оруулна.
4.5.18. Дараах тохиолдлуудад блокийг хамгаалалтаар буюу гар
ажиллагаагаар шууд зогсооно. Үүнд:
- Зуухны нэг буюу хос блок зогсох үед.
- Турбин эвдрэх буюу түүний ажиллагааны горим ноцтой
зөрчигдөх /хурц уурын ба үйлдвэрийн уурын даралт хэт
буурахаас бусад тохиолдолд/
- Блокийн трансформатор буюу генераторт гэмтэл гарч
таслагдах.
- Бүх тэжээлийн насосууд зогсох ба тасрах.
- Тэжээлийн шугам хоолой, уурын шугам, деаэраторын их биед
ан цав хагаралт гарах.
- Дулааны техникийн хяналтын бүх багаж хэмжүүрийн хүчдэл
тасрах.
- Хүмүүс болон тоног төхөөрөмжид аюул учруулахуйц гал түймэр
гарах.
4.5.19. Блокийн ашиглалтыг үйлдвэрийн үндсэн ба туслах
тоноглолын ашиглалтын заавар болон блокийг явуулах зогсоох
дүрэм зааврын дагуу явуулна.
Заавруудын жагсаалт ба ашиглалтын зааврууд нь ерөнхий
инженерээр батлагдсан байх ѐстой. Блокийг явуулах ба зогсоох
зааварт дараах зүйлүүд тусгагдсан байна. Үүнд
- Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны үзүүлэлтүүд
- Явуулалт ба зогсоолтын бүх хувилбар, үе шатууд дахь горимын
үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх үйл ажиллагаануудын дараалал
ба хугацааг заасан даалгавар - график
- Технологийн хамгаалалтууд ба автомат тохируулагчуудыг
ажилд залгах дараалал
- Горимыг найдвартай барихад шаардагдах тоноглолын дулааны
ба механик төлөв байдлын хяналтын эзлэхүүн .
- Явуулах схемд орсон бөгөөд, хэвийн ашиглалтын үед үл
хэрэглэгдэх арматуруудыг онгойлгохгүй байх талаар өгөх
шийдвэр.
4.5.20. Тухайн үйлдвэрийн зааврууд нь өөрийн блокийн
онцлогийг тусгасан /салбарын удирдах байгууллагын баталсан/

101


Click to View FlipBook Version