The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Batchimeg Battulga, 2020-04-16 07:35:47

Nom-TAD nom

Nom-TAD nom

Даралт тохируулагчийн хамгаалах клапаныг 6 сард 1-ээс
доошгүй, шахах савныхыг 2 жилд 1-ээс доошгүй удаа тус тус
шалгах ѐстой.

Хамгаалах клапаныг азот буюу цэвэр агаараар
зориулалтын төхөөрөмж дээр туршвал зохино.
5.13.7. Шахах саванд устөрөгч ба хүчилтөрөгч өгөх хоолойнууд
болон, тэжээлийн бакт давсгүйжүүлсэн ус /конденсат/ өгөх
хоолой дээр, хий алдахгүй буцаахгүй клапан тавьсан байх ѐстой.
5.13.8. Электролизэд хэрэглэх усны төмөр агуулалт нь 30
мкг/дм3-аас ихгүй, хлоридынх нь 20 мкг/дм3 -аас ихгүй,
карбонатынх нь 70 мкг/дм3 -аас ихгүй байх ѐстой.

Электролит бэлтгэхэд техникийн дээд зэрэглэлтэй
калийн гидрат ислийг хэрэглэх ѐстой.
5.13.9. Электролизийн төхөөрөмжөөр гаргаж авсан устерөгчийн
цэвэршилт нь 99%-иас доошгүй, хүчилтөрөгчийнх нь 98 %-иас
доошгүй байх ѐстой. Аппарат доторх хийн даралтыг
дээшлүүлэхийг, зөвхөн устөрөгч ба хүчилтөрөгчийн
цэвэршүүлэлт дээрх хэмжээнд хүрсэн нөхцөлд зөвшөөрнө.
5.13.10. Электролизийн цахилгаан уусмалын температур 80 °С-
аас ихгүй, электролизийн хамгийн хүйтэн ба хамгийн халуун үүр
(ячейка)-үүдийн температурын ялгаа 20 С-аас ихгүй байх ѐстой.
5.13.11. Хэрэв цахилгаан станцын хэрэгцээнд хүчилтөрөгч авч
байгаа бол түүний шахах саван дахь даралт устөрөгчийнхөөс
автоматаар доогуур баригдаж байх ѐстой.
5.13.12. Электролизерийг ажилд залгахын өмнө түүний бүх
аппаратууд шугам хоолойг азотоор үлээлгэх хэрэгтэй. Үлээлэгт
хэрэглэх азотын цэвэршилт 97.5 %-иас доошгүй байна.

Хэрэв үлээгдэн гарч байгаа хий дэх азотын агууламж
97%-д хүрвэл үлээлэг гүйцсэнд тооцно. Электролизерийг нүүрс
хүчлийн хийгээр үлээлгэхийг хориглоно.
5.13.13. Даралттай устөрөгчийн шахах саванд электролизерийг
залгах бол, түүний даралт шахах савныхаас 0.5 кгс/см2 (50кПа)-
аас багагүй хэмжээгээр илүү байх нөхцөлд гүйцэтгэх ѐстой.
5.13.14. Шахах савнаас агаар буюу устөрөгчийг зайлуулахад
нүүрс хүчлийн хий буюу азот хэрэглэнэ. Агаарыг нүүрс хүчлийн
хийгээр түрж зайлуулахад шахах савны дээд хэсэгт нүүрс
хүчлийн хийн агуулалт 85%, устөрөгчийг зайлуулахад 95%-иас
доошгүй болтол шахах хэрэгтэй.

Агаар ба устөрөгчийг азотоор шахаж зайлуулахдаа
үлээгдэн гарч байгаа хий дэхь азотын агуулалт 97 % хүртэл
шахалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

202

Шахах саванд дотоод үзлэг хийх шаардлага гарвал,
түүнийг агаараар үлээлгэж гарч байгаа хий дэхь хүчилтөрөгчийн
агуулалт 20 %-д хүртэл шахалтыг үргэлжлүүлвэл зохино. Азот ба
нүүрс хүчлийн хийг шахах савнаас устөрөгчөөр түрж гаргах
бөгөөд, савны доод хэсэг дэх устөрөгчийн агууламжийг 99%
болох хүртэл үлээлгийг үргэлжлүүлнэ.
5.13.15. Электролизийн төхөөрөмжийн ашиглалтын явцад
дараах үзлэг шалгалтуудыг хийнэ. Үүнд:
-Электролитын няггыг сард 1-ээс доошгүй удаа,
-Электролизерийн үүрүүдийн хүчдлийг 6 сард 1-ээс доошгүй
удаа,
-Технологийн хамгаалалт, урьдчилан сэргийлэх ба аваарийн
дохиолол болон буцаахгүй клапаны ажиллагааг 3 сард 1-ээс
доошгүй удаа шалгана.
5.13.16. Устөрөгч ба хүчилтөрөгчийг чийг шингээх аргаар
хатаадаг төхөөрөмж ажиллаж байхад шингээгч хатаагууруудыг
графикийн дагуу сэлгэн залгадаг байвал зохино.

Устөрөгчийг хөргөлтийн аргаар хатаахад ууршуулагчаас
гарч байгаа устөрөгчийн температур 5 °С -ээс ихгүй байх ѐстой.
Ууршуулагчийг гэсгээх зорилгоор графикийн дагуу үе үе
тасалдаг байвал зохино.
5.13.17. Электролизерийг 1 цаг хүртэл хугацаагаар зогсооход,
аппаратуудыг хийн хэвийн даралттайгаар үлдээж болох боловч,
энэ тохиолдолд хүчилтөрөгчийн даралт тохируулагчийн
даралтын ялгавар өсөхөд ажилладаг дохиолол залгаатай байх
ѐстой.

Электролизийн төхөөрөмжийг 4 цаг хүртэл хугацаагаар
зогсоох бол, аппаратын доторхи хийн даралтыг 0.1 -0.2 кг/см (10-
20 кПа) хүртэл бууруулах ба хэрэв 4 цагаас дээш хугацаагаар
зогсоох бол аппаратууд ба шугам хоолойг азотоор үлээлгэвэл
зохино.

Электролизерт гэмтэл гарч зогссон тохиолдол бүрт дээрх
үлээлэг хийгдэх ѐстой.
5.13.18. Электролизерийн аль нэг нь ажиллаж, нөгөө нь бэлтгэлд
зогсож байвал бэлтгэлд байгаа электролизерийн устөрөгч ба
хүчилтөрөгчийг агаарт хаях клапанууд онгорхой байвал зохино.
5.13.19. Электролизерийг угаах, үүрүүдийн чангалгааг шалгах
болон хаалт арматурын үзлэгийг 6 сард 1 удаа хийх ѐстой. Дээр
дурьдсан ажлуудыг оролцуулан электролизерийг задлаж жийрэг
солих, диафрагм, электродуудыг угааж цэвэрлэх болон согогтой

203

эд ангиудыг солих зэрэг урсгал засварыг 3 жилд 1 удаа хийж
гүйцэтгэнэ.

Диафрагмын жаазын асбестон эдийг солих ажлыг
оролцуулсан их засварыг 6 жилд 1 удаа хийж гүйцэтгэнэ.

Электролизерийн электролит гоожоогүй, технологийн
горим ажиллагааны үзүүлэлтүүд хэвийн байвал, үйлдвэрийн
ерөнхий инженерийн шийдвэрээр их ба урсгал засвар
хоорондын хугацааг сунгаж болно.
5.13.20. Электролизийн төхөөрөмжийн шугам хоолойнууд нь
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өнгө будгийн талаарх
мөрдөгдөж байгаа стандартын дагуу будагдсан байх ба
аппаратууд нь тухайн хий дамжуулах хоолойн өнгөөр, шахах сав
нь цайвар өнгөн дээр тухайн хий дамжуулах хоолойн өнгөөр
бүслүүр зурж будагдсан байвал зохино,

5.14. Эрчим хүчний тоснууд

5.14.1. Эрчим хүчний тоснуудын ашиглалт нь тосоор дүүргэгдсэн
тоноглолуудын технологийн системүүдийн найдвартай
ажиллагаа болон, тоснуудын ашиглалтын чанарын
үзүүлэлтүүдийг хэвээр хадгалах нөхцөлийг хангасан байхаас
гадна, ажилласан тосыг цуглуулах, чанарыг нь сэргээх ба
буцааж ашиглах боломжийг бүрдүүлэх ѐстой,
5.14.2. Нийлүүлэгчээс үйлдвэрт хүлээн авч байгаа бүх төрлийн /
турбиний, цахилгаан хөндийрүүлгийн, шахуургын, хүнд
механизмын/ эрчим хүчний тоснууд нь чанарын сертификат буюу
паспорттай, стандартын шаардлагыг хангасан байдлыг илтгэх
лабораторийн шинжилгээний баримттай байх ѐстой. Дээрх
шаардлагыг хангаагүй тосыг тоноглолд ашиглахыг хориглоно.
Тээврийн савнаас тосны сорьц авахад тогтоосон стандарт,
зааврыг баримтална
5.14.3. Хөндийрүүлгийн тосны чанарт тавих хяналтыг "Цахилгаан
тоноглолын туршилтын норм"-ын дагуу зохион байгуулах ѐстой,
5.14.4. Их засвараас гарч байгаа цахилгаан тоноглолуудыг шинэ,
чийггүй тосны нормд тохирсон хөндийрүүлгийн тосоор дүүргэх
ѐстой,
220 кВ хүртлэх хүчдэлтэй хүчний трансформаторуудад 90°С
температурт tgd нь 6% -иас ихгүй, нэвчих хүчдэл нь ашиглалтын
нормоос 10 кВ-оор илүү, ус ба механик хольцийн нийт
агуулалтаар ашиглалтын нормыг хангасан, 1 грамм тос нь 0,05
мг КОН -оос ихгүй хүчлийн тоотой тос хэрэглэхийг зөвшөөрнө,

204

Тосон таслуурт ашиглагдаж байсан тосны механик
хольц, нүүрс ба усыг цэвэрлэж шинэ хуурай тосны нормд хүргээд
буцааж ашиглахыг зөвшөөрнө.
5.14.5. Тоноглолын хийц ба хүчдэлийн ангилалд тохируулан
трансформаторын шинэ тосны маркийг сонгож авна.
Шаардлагатай үед нэг буюу ойролцоо ангилалтай шинэ
тоснуудыг хольж болно.

Янз бүрийн хүчдэлийн ангилалтай тоноглолуудад
зориулагдсан тосуудыг хольсон бол түүнийг зөвхөн бага
ангиллын хүчдэлтэй тоноглолд хэрэглэнэ.
5.14.6. 630 кВА-аас дээш чадалтай трансформаторын
термосифон ба шингээх шүүлтүүрүүдийн шүүгч бодис (сорбент) -
ыг тосны хүчлийн тоо 1 г-д 0,1 мг КОН -оос их болох буюу усанд
уусдаг хүчлийн агууламж 1 г-д 0,014 мг КОН -оос их болсон
тохиолдолд солих хэрэгтэй. 630 кВА ба түүнээс бага чадлын
трансформаторуудад бол хатуу хөндийрүүлэгийнх нь үзүүлэлт
хангалтгүй болох тохиолдолд шүүгч бодисыг нь солих ѐстой.
Шүүгч бодисын чийглэг нь шүүлтүүрт хийхийн өмнө 0,5% -аас
ихгүй байх ѐстой.
5.14.7. Трансформаторын тосонд дор дурьдсан лабораторийн
туршилтууд хийгдсэн байх ѐстой. Үүнд :
-Төмөр замын цистернээс юүлэхийн өмнөх хураангуй шинжилгээ
(нэвтчих хүчдэлийг тодорхойлохгүй),
-220 кВ ба түүнээс дээш хүчдэлийн трансформатор ба оруулгад
хийх тосонд дээрхээс гадна тогтвортой байдлын ба tgd -ийн,
/Тосны үзүүлэлтүүдийн тоггвортой байдал ба tgd туршихад
хугацаа их шаарддаг учир төмөр замын цистернээс сорьц авч
тосыг хүлээн авсны дараа туршилт хийхийг зөвшөөрнө./
-Тосны аж ахуйн саванд юүлэгдсэн тосны хураангуй шинжилгээ,
-Бэлтгэлд байгаа тосонд хураангуй шинжилгээ (3 жилд 1 -ээс
доошгүй) ба нэвтчих хүчдэлийн туршилт (жилд 1 удаа ) хийнэ,
-Трансформаторын тосны хураангуй шинжилгээгээр нэвтчих
хүчдэл, асах температур, хүчлийн тоо, усанд уусах хүчил ба
шүлтийн хэмжээг тодорхойлохоос гадна механик хольц ба
уусаагүй ус байгаа эсэхийг нүдээр харж тодорхойлно.
Тос хадгалах савнууд нь агаарын чийг хатаах шүүлтүүрээр
тоноглогдсон байх ѐстой,
5.14.8. Цахилгаан станцууд дээр хамгийн том тосон салгуурыг
нэг удаа дүүргэх болон бүх тоноглолд хийсэн тосны 1% -иас
доошгүй нэмж хийх тосны нөөцтэй байх ѐстой, Агаарын буюу
бага тостой таслууртай цахилгаан станцад хамгийн их

205

эзлэхүүнтэй трансформаторын тосны 10% -иас багагүй нөөцтэй
байх ѐстой,

Цахилгаан сүлжээний байгууллагуудад бүх тоноглолын
тосны 2% -иас доошгүй хэмжээний тос байнга хадгалагдаж байх
ѐстой.
5.14.9. Эрчим хүчний үйлдвэрт ирж байгаа турбины нефтийн ба
галд тэсвэртэй тоснуудад, цистернээс юүлэхийн өмнө дараах
лабораторийн туршилтууд хийх ѐстой. Үүнд:
-Нефтийн тосонд: хүчлийн тоо, асах температур, зунгааралт,
өрөмтөлтийн хугацаа, механик хольц ба тунасан ус,
-Галд тэсвэртэй тосонд: хүчлийн тоо, усанд уусдаг хүчил ба
шүлтийн агууламж, асах температур, зунгааралт, нягт, өнгө,
/Механик хольцийн хэмжээг түргэвчилсэн аргаар тодорхойлно./

Цистернээс нөөцлөх саванд юүлсэн турбины нефтийн
гаралтай тосны исэлдэлт ба зэврэлтэнд тэсвэртэй эсэхийг
шалгах ѐстой. Хэрэв эдгээр үзүүлэлтүүд нь стандартын
шаардлагыг хангахгүй байвал цистернээс авсан сорьцонд
шинжилгээ хийх ѐстой.

Цистернээс юүлэгдсэн тосыг тоноглолд хэрэглэхэд бэлэн
болгож бэлтгэх ѐстой.
5.14.10. Уурын турбин, тэжээлийн цахилгаан ба турбонасост
ашиглагдаж байгаа турбины тос нь дараах нормуудыг хангасан
байх ѐстой. Үүнд:
а/ Нефтийн гаралтай тос:
-Хүчлийн тоо нь 1 г-д 0,3 мг КОН -оос ихгүй,
-Ус, нитэг, механик хольцгүй (нүдэнд харагдах),
-Ууссан нитэггүй (1 г-д 0,1 мг КОН хүчлийн тоотой байхад
тодорхойлох ѐстой),
-Дулаанаас хамаарах исэлдэлт нь тогтвортой (1 г-д хүчлийн тоо
нь 0,8 мг КОН -оос ихгүй, тундас нь 0,15%-оос ихгүй байх ѐстой).

Тосны исэлдэлтийг 14 цагийн туршид 120+-0,50С хүртэл
халааж турших бөгөөд энэ хугацаанд минутанд 200 см3/мин
хүчилтөрөгч өгч байх ѐстой.

Жилд нэг удаа өвлийн их ачаалал эхлэхийн өмнө 1 г-д
0,1 мг КОН хүчлийн тоотой тос буюу тосны хольцод туршилт
хэмжилт хийж түүний чанарын тогтвортой байдлыг тодорхойлно.

Тэжээлийн цахилгаан ба турбонасосын тосонд ийм
үзүүлэлтийг тодорхойлох шаардлагагүй.
б/ Галд тэсвэртэй (нийлэг) тосонд :
-Хүчлийн тоо нь 1 г-д 1 мг КОН -оос ихгүй,
-Усанд уусдаг хүчлийн агууламж 1 г-д 0,4 мг КОН -оос ихгүй,

206

-Механик хольц нь нийт жингийн 0,01%-иас ихгүй,
-Зунгааралтын өөрчлөлт анхны үзүүлэлтээс 10%-иас ихгүй,
-Ууссан нитэг агуулалт буюу оптик нягтын өөрчлөлт 25%-иас
багагүй (хүчлийн тоо нь 1 г-д 0,7 мг КОН-оос багагүй байхад
тодорхойлно)
5.14.11. Хүчлийн тоогоороо ашиглалтын хязгаарт хүрсэн галд
тэсвэртэй турбины тосыг үйлдвэрт нь сэргээлгэхээр буцаах
хэрэгтэй. Галд тэсвэртэй турбины тосыг тусгай зааврын дагуу
ашиглах ѐстой.
5.14.12. Турбины тосыг хадгалах хугацаанд үе үе нүдээр харах
үзлэг хийж хураангуй шинжилгээ хийдэг байвал зохино. Нефтийн
гаралтай тосны хураангуй шинжилгээгээр хүчлийн тоо, нитэг, ус,
механик хольцийг, галд тэсвэртэй тосны хүчлийн тоо, усанд
уусах хүчлийн агууламж, механик хольцийн хэмжээг тус тус
түргэвчилсэн аргаар тодорхойлно.

Тосонд цэвэрлэгээ хийх шаардлагатай эсэхийг
шийдвэрлэхийн тулд тосонд ус, нитэг, механик хольц байгаа
эсэхийг нүдээр харж тодорхойлно.
5.14.13. Турбины тосонд хураангуй шинжилгээг дараах
хугацаанд хийнэ. Үүнд :
-ТП-22, ТП-22С марк-д түүнийг тосны системд хийснээс хойш нэг
сарын дараа, цаашдын ашиглалтад хэрэв хүчлийн тоо нь 1г-д
0,1 мг КОН байвал 3 сард 1 удаагаас цөөнгүй, хэрэв хүчлийн тоо
нь 1г-д 0,1 мг КОН -оос их болвол 2 сард 1-ээс цөөнгүй удаа,
-Галд тэсвэртэй тосонд бол ашиглаж эхэлснээс хойш нэг долоо
хоноод, цаашид хүчлийн тоо нь 1 г-д 0,5 мг КОН -оос ихгүй
байхад 2 сард 1 удаа, хүчлийн тоо нь 0,5 мг КОН -оос их бол 3
долоо хоногт нэгээс цөөнгүй удаа,
-Синхрон компенсаторын тосолгооны системд хийсэн турбины
тосонд 6 сард нэг удаа,
-Мөн тосонд нитэг буюу механик хольц байгаа нь энгийн нүдээр
харахад мэдэгдэж байвал ээлжит бус хураангуй шинжилгээ хийх
ѐстой,
-Нөөцөнд байгаа нефтийн гаралтай турбины тосонд 3 жилд нэг
удаагаас цөөнгүй, мөн тоноглолд хийхийн өмнө хураангуй
шинжилгээ хийнэ.
-Галд тэсвэртэй тосонд жилд 1 -ээс цөөнгүй удаа ба тоноглолд
хийхээс өмнө.
5.14.14. Уурын турбин ба турбонасост ашиглагдаж байгаа тосонд
өдертутам гадаад үзлэг (нүдээр харах) хийх ѐстой. Байнгын
ээлжийн хүнтэй цахилгаан станцуудад тосонд 7 хоногт нэг удаа

207

гадаад үзлэг хийх ба автоматчилагдсан цахилгаан станцад бол
тоноглолд үзлэг хийх үед, гэхдээ сард 1-ээс доошгүй удаа
гадаад үзлэг хийх хэрэгтэй.
5.14.15. Цахилгаан станцад хамгийн том агрегатын тосны
системийг дүүргэх ба нэмж хийх тосны 45 хоногоос доошгүй
хугацаанд хэрэглэх нефтийн турбины тосны нөөцтэй байх ба
цахилгаан шугам сүлжээний газруудад нэг синхрон
компенсаторын тосны системийг дүүргэх болон нэмж хийх тосны
45-аас доошгүй хоногийн тосны нөөцтэй байх ѐстой.

Галд тэсвэртэй турбины тосны байнгын нөөц нь нэг
турбоагрегатад жилийн туршид нэмэх тосны хэрэгцээг хангах
буюу агрегатын тосны системийн эзлэхүүний 15%-иас ихгүй байх
ѐстой.
5.14.16. Хүлээн авч байгаа индустриал ба тосолгооны өтгөн
тосуудад механик хольц ба ус байгаа эсэхийг үзэж шалгах
хэрэгтэй.
Индустриал тосонд түүний зунгааралт нь стандарт ба техникийн
нөхцөлд тохирч байгаа эсэхийг шалгах ѐстой.
5.14.17. Цахилгаан станц, шугам сүлжээний газруудад туслах
тоноглол ба механизмуудад зарцуулах тосны зарцуулалтын
норм, чанарын шалгалт хийх болон тосыг солих хугацааг
тогтоосон байх ѐстой.

Албадмал тосолгооны системтэй туслах тоноглолын
тосонд сард 1-ээс цөөнгүй удаа механик хольц, нитэг, ус байгаа
эсэхийг шалгаж, бохирдсон байвал тосыг цэвэрлэх буюу солих
хэрэгтэй.

Цахилгаан станц ба цахилгаан шугам сүлжээний газар
бүрт туслах тоноглолын тосолгоонд 45 хоногоос доошгүй
хугацаанд хэрэглэх байнгын нөөц байх ѐстой.
5.14.18. Эрчим хүчний үйлдвэрүүдэд шинэ ба ашиглагдсан
тосонд хяналт тавих график боловсруулах, хэрэглэх зөвлөмж
өгөх болон боловсруулалтын технологийг удирдан зохион
байгуулах ажлыг хими цех (химийн лаборатор буюу зохих хэсэг)
хэрэгжүүлнэ.
5.14.19. Тоноглолуудад хэрэглэгдэж байгаа турбины,
трансформаторын ба индустриал тоснуудын талаар химийн
лабораторт журнал хөтлөгдөх ѐстой бөгөөд, түүнд улсын
стандартын дугаар буюу техникийн нөхцөл, үйлдвэрлэсэн
заводын нэр, тосонд хийсэн туршилтын дүн, тостой тоноглолын
хийц ба станцын дугаар, нэмсэн тосны хэмжээ зэргийг
тэмдэглэсэн байх ѐстой.

208

5.14.20. Ашиглагдаж байгаа тосонд нэмэлт шинжилгээ хийх
шаардлага ба хугацааг тухайн тоноглолд тос ашиглах зааврын
дагуу тогтоох ѐстой.
5.14.21. Тоноглолд трансформаторын ба турбины тос хийх ба
юүлэхдээ тус бүрийн зориулалтын шугамыг ашиглах бөгөөд,
хэрэв шугам хоолойгүй бол цистерн буюу торхнуудыг ашиглана.

Трансформаторын тосонд урьдчилан халуун тосоор
шахаж цэвэрлэсэн угсардаг хоолой хэрэглэж болно. Тос
дамжуулах байнгын шугам хоолой нь ашиглагдаагүй үедээ
тосоор дүүргэгдсэн байх ѐстой.

6. ДИСПЕТЧЕРИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГА

6.1. Удирдлагын зохион байгуулалт ба зорилго

6.1.1. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээний технологийн горим
ажиллагааг хоногийн турш тасралтгүй шуурхай уялдуулан
зохицуулж удирдах, диспетчерийн төвлөрсөн шуурхай удирдлага
зохион байгуулагдсан байх ѐстой бөгөөд тэр нь дараах
зорилтуудыг хангаж ажиллана. Үүнд
-Цахилгаан станц, шугам сүлжээ, нэгдсэн сүлжээний
ажиллагааны горимыг техник технологи, стандартын
шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн шалгуурыг
үндэслэн боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавин хэрэгжүүлж,
хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах,
-Цахилгаан ба дулааны эрчим хүчний чанарын шаардлагыг
хангах
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэмнэлттэй ажиллагаа болон
үйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх
-Цахилгаан болон дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах
ба хувьсгах явцад гарах аваари болон технологийн бусад
зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх ба арилгах
-Үндсэн сүлжээний чадлын урсгалыгхянаж, системийн статик,
динамик тогтворжилтыг алдагдуулахгүй байхад байнгын хяналт
тавьж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
6.1.2. Эрчим хүчний үйлдвэрүүд дээр хоногийн туршид
тоноглолын ажиллагааг шуурхай удирдах ажил зохион
байгуулагдсан байх ѐстой бөгөөд дараах зорилтуудыг хангах
ѐстой. Үүнд :
-Өгөгдсөн горимийг барьж ажиллах

209

-Тоноглолыг явуулах, зогсоох, сэлгэн залгах
-Аваарийн зөрчлийг таслан зогсоож хэвийн горим, ажиллагааг
сэргээх
-Тоноглолыг засварт гаргах, ажлын байр бэлтгэх.
6.1.3. Диспетчерийн удирдлага нь шат шатандаа шуурхай хяналт
удирдлагын үүргийн-хуваарь бүхий, зохион байгуулалтын босоо
тогтолцоотой байх бөгөөд шуурхай ажиллагааны доод шатных
нь хүмүүс дээд шатны удирдлагадаа шууд захирагддаг байх
ѐстой.
6.1.4. Диспетчерийн шуурхай удирдлагын тогтолцоо нь дараах
байдалтай байна.
-Эрчим хүчний нэгдсэн сулжээний хэмжээнд төвлөрсөн шуурхай
ажиллагааны дээд удирдлагыг Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/
хэрэгжүүлнэ.
-Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдэд өдөр тутмын шуурхай
ажиллагааг тэдгээрийн диспетчерийн алба, хэсэг удирдан
явуулна.
6.1.5. Диспетчерийн удирдлагын шат бүрд тоноглол,
байгууламжийг удирдан жолоодох хоѐр ангилал тогтоогдсон
байна.Үүнд:
1. Шуурхай удирдлагын
2. Шуурхай мэдлийн
6.1.6. Дулаан болон цахилгаан дамжуулах шугам, реле
хамгаалалтын байгууламж, аваари эсэргүүцэх ба горимийн
автоматикууд, диспетчерийн ба технологийн удирдлагын
хэрэгслүүд зэрэг хооронд нь харилцан уялдаатай өөрчлөлт
хийхийг шаарддаг тоноглол, байгууламжууд нь Диспетчерийн
үндэсний төвийн диспетчерийн шуурхай удирдлаганд байх
ѐстой. Дээрхи тоноглол, байгууламжуудад хийгдэх үйлдлүүдийг
тухайн диспетчерийн шуурхай удирдлагын дор гүйцэтгэнэ.
6.1.7. Диспетчерийн үндэсний төвийн шуурхай мэдэлд цахилгаан
станц ба системийн бололцоот ба бэлтгэл хүчин чадал,
сүлжээний горим ба найдвартай ажиллагаанд нөлөөлөх
тоноглол, дулааны болон цахилгаан дамжуулах шугам, реле
хамгаалалтын байгууламж, аваари эсэргүүцэх ба горимийн
автоматик, диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгсэл,
шуурхай мэдээллийн цогцолборууд хамаарагдахаас гадна
аваари эсэргүүцэх автоматикийн тавилийн тохируулга нь ДҮТ-
ийн ээлжийн диспетчерийн мэдэлд байна.

210

Дээр дурьдсан тоноглол ба байгууламжуудад хийгдэх
үйлдлүүдийг ДҮТ-ийн ээлжийн диспетчерийн зөвшөөрөлтэй хийх
ѐстой,
6.1.8. Бүх цахилгаан дамжуулах шугам , дулааны шугам,
цахилгаан станц ба шугам сүлжээний тоноглолууд нь
диспетчерийн удирдлагын үе шатуудад хуваагдсан байх ѐстой.

Байгууллага, үйлдвэр бүрийн диспетчерийн шуурхай
удирдлаганд болон мэдэлд байгаа цахилгаан дамжуулах шугам,
дулааны шугам, тоноглол болон байгууламжуудын жагсаалтыг
ДҮТ-ийн шийдвэрийг тусган боловсруулж, уг байгууллагын
техникийн удирдлагаар батлуулсан байвал зохино.
6.1.9. Дээд, доод шатны диспетчерийн удирдлагын ажиллагсдын
хоорондын харьцааг зохих журмын дагуу зөвшөөрөгдөж
батлагдсан нийтлэг болон байгууллагын заавар, дүрмүүдээр
зохицуулна.
6.1.10. Диспетчерийн шуурхай удирдлагыг диспетчерийн ба
технологийн удирдлагын хэрэгсэл болон хяналтын системээр
тоноглогдсон, шуурхай ажиллагааны схемээр хангагдсан
диспетчерийн төв буюу щитнээс гүйцэтгэнэ.
6.1.11. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний нэгж бүрд шуурхай
ажиллагааны яриа ба бичлэг хийх журам, сэлгэн залгалт хийх ба
аваари устгах зааврууд байх ѐстой.

Шуурхай ажиллагааны яриа, баримт бичгүүд нь
диспетчерийн удирдлагын бүх шатанд нийтлэг нэр томъѐо,
хэллэг, тэмдэглэлтэй, тушаал шийдвэр өгөх, мэдээлэх ба
бүртгэх нэг загварын маягттай байх ѐстой.

6.2. Ажиллагааны горим төлөвлөлт

6.2.1. Горим төлөвлөлт нь дараах шаардлагыг хангах ѐстой
-Эрчим хүчний нөөц, тоноглолын байдал, цахилгаан сүлжээний
нэвтрүүлэх чадвар зэргийг харгалзсан, цахилгаан станц,
дулааны эх үүсвэрүүд, нэгдсэн сүлжээний ачаалал ба
хэрэглээний графикийн зохицолт.
-Цахилгаан ба дулааны эрчим хүчний үйлдвэрлэлт ба
дамжуулалтын найдвартай бөгөөд хэмнэлттэй ажиллагаа.
-Эрчим хүчний үйлдвэрүүдийн үндсэн тоноглолын их засварын
графикийг харгалзах.
6.2.2. Горимыг төлөвлөхдөө дараах зүйлүүдийг үндэслэнэ.

211

-Эрчим хүчний системийн өнгөрсөн хугацааны /хоног, cap,
улирал, жил/ ачааллын графикийн биелэлт ба тоо бүртгэлийн
баримтууд.
-Төлөвлөж байгаа хугацаанд хүлээгдэж байгаа хэрэглээ.
-Цахилгаан түгээх шугам сүлжээнүүдийн хэрэглээний захиалга.
-Тоноглолууд болон цахилгаан дамжуулах шугамын ачааллын
дээд хэмжээ.
-Дулааны сүлжээний гидравлик тооцоо.
-Шинээр ашиглалтанд оруулах цахилгаан, дулааны эрчим
хүчний эх үүсвэр ба шугам сүлжээний объектуудын талаархи
мэдээ.
6.2.3. Эрчим хүчний систем ба үйлдвэрүүдийн олон жилийн
горим төлөвлөлтийг жилийн онцлог хугацааг (жилийн хамгийн их
ачааллын үе, зуны улирал, дулаацуулгын улирал, үер усны үе
г.м.) харгалзан боловсруулна. Олон жилийн төлөвлөлтөд дараах
зүйлийг тусгасан байх ѐстой.
Үүнд:
-Эрчим хүчний cap, улирал, жилийн чадлын баланс
-Дулааны эх үүсвэрийн бодит чадлын дулаацуулгын улирлын
баланс ба шинээр холбогдох дулааны ачаалал
-Цахилгааны оргил ачаалал, цахилгаан ба дулааны эрчим
хүчний хэрэглээ, цахилгаан станц ба дулааны эх үүсвэрийн
суурилагдсан хүчин чадлыг үр ашигтай ашиглах коэффциентийг
харгалзан тогтоосон бодит чадал болон эрчим хүчний нөөцийг
саруудаар тооцож тодорхойлох
-Усан цахилгаан станцын усны нөөцийг ашиглах төлөвлегөө
боловсруулах
-Цахилгаан станц, дулааны станц, дулааны сүлжээ, цахилгаан
дамжуулах шугам ба дэд станцын үндсэн тоноглолууд болон
реле хамгаалалт ба автоматикийн байгууламжийн их засварын
жилийн ба сарын төлөвлөгөө боловсруулах
-Хэвийн ба засварын горимоор ажиллах үеийн цахилгаан станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээний холболтын схемийг
боловсруулах
-Системд шинээр ашиглалтанд орох эрчим хүчний эх үүсвэр
болон шугам сүлжээний объектуудыг тусгасан хэвийн, засварын
болон аваарийн үеийн горимын тооцоо ба аваари эсэргүүцэх
автоматик болон горимийн автоматикийг тохируулах
параметрүүдийг сонгох
-Хэвийн ба засварын схемээр цахилгаан дамжуулах шугамын
тогтворжилтын нөөц (хөндлөн огтлолоор)-ийн нормативийг

212

харгалзан түүгээр аваарийн ба хамгийн их ачааллын үед
дамжуулах чадлын зөвшөөрөгдөх хэмжээг тооцоолж
тодорхойлох
-Тоноглолын цахилгаан динамик, дулааны тогтворжилт ба
таслуурын таслах чадвар нь ажиллагааны схем ба горимд
зохицож байгаа эсэхийг шалгах, богино залгааны гүйдлийг
тооцох болон аваари эсэргүүцэх ба горимийн автоматикийн
параметрүүдийг сонгох
-Ашигтай горимоор ажиллуулахын тулд цахилгаан станц,
дулааны эх үүсвэр, цахилгаан ба дулааны шугам сүлжээнүүдийн
техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцох
-Шинээр шаардагдах автоматикийн байгууламжийн тооцоо
6.2.4. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан станц, дулааны
станц, цахилгаан ба дулааны шугам сүлжээний горимын богино
хугацааны төлөвлөлт нь 1-ээс 7 хоногийн өмнө боловсруулагдаж
байх ѐстой. Богино хугацааны төлөвлөлтөд дараах зүйлүүд
тусгагдана:
-Системийн хоногийн цахилгаан ачааллын урьдчилсан тооцоо
-Цахилгаан станц ба дулааны станцын хоногийн дулааны
ачаалал ба дулааны сүлжээнд зарцуулагдах халуун ус, уурын
урьдчилсан тооцоо
-Систем, цахилгаан станцууд болон тоноглолуудын хооронд
ачааллыг ашигтай хувиарлах болон цахилгаан станцуудын
хоногийн ачааллын график ба хоорондын ачааллын урсгалын
тооцоо.
-Горим барилт ба аваари эсэргүүцэх болон горимийн
автоматикийг тохируулах, параметрт оруулах өөрчлөлтийг
тусган тоноглолыг засварт гаргах буюу ажилд оруулах захиалгыг
шийдвэрлэсэн байх.
6.2.5. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ ба дулааны цахилгаан
станцуудын цахилгаан болон дулааны ачааллын график, чадлын
нөөц болон систем хоорондын чадлын урсгалын графикийг
диспетчерийн төвийн ерөнхий диспетчер батлаж холбогдох
газруудын диспетчерийн албадад өгнө
6.2.6. Цахилгаан станцуудын үндсэн тоноглол ба барилга
байгууламж (утааны яндан, хөргөх цамхаг г.м.)-ийн урсгал, дунд
ба их засварын оны графикийг cap бүрийн засварын чадал ба
бусад нормативыг үндэслэн боловсруулж, нэгдсэн сүлжээний
диспетчерийн төвөөр зөвшөөрүүлэн зохих журмын дагуу
батлуулсан байх ѐстой

213

Их ба дунд засварын жилийн графикт зөвхөн зайлшгүй
тохиолдолд өөрчлөлт оруулж болох боловч энэ талаар
диспетчерийн төвөөс заавал зөвшөөрөл авах ѐстой
6.2.7. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын тоноглол,
системийн холбоо, автоматикийн байгууламж болон дулааны эх
үүсвэрүүд ба шугам сүлжээний тоноглолын засварын жилийн
график нь диспетчерийн төвийн ерөнхий диспетчер ба
харъяалагдах үйлдвэрийн техникийн удирдлагаар батлагдсан
байх ѐстой.

Халаалтын бус улиралд дулааны сүлжээг таслаж
засварлахад халуун усны хэрэгцээг хязгаарлах шаардлагатай
байвал засварын графикаа холбогдох орон нутгийн
байгууллагаар зөвшөөрүүлэх ѐстой
6.2.8. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчерийн төв нь жил
бүр харъяа үйлдвэрүүддээ давтамжаар ачаалал хөнгөлөх
автомат (АЧР) ба дахин залгах автомат (АПВ)-ын ажиллагааны
хүрээ ба тавилыг тогтоож өгсөн байх ѐстой

Давтамжаар ачаалал хөнгөлөх ба залгах автоматуудын
байршил ажиллах хүрээ, тавилыг тогтоохдоо тухайн хэсгийн
чадлын балансыг тооцсон байх ѐстой,

Давтамжаар ачаалал хенгөлөх автоматад хамрагдах
хэрэглэгчдийн жагсаалтыг нэгдсэн сүлжээний диспетчерийн
төвийн ерөнхий диспетчер баталсан байвал зохино
6.2.9. Аваарийн горимоор ажиллах үед таслагдах ачааллын
хэмжээг диспетчерийн төв тодорхойлно
6.2.10. Давтамжаар ачаалал хөнгөлөх автоматын бүх шатлалд
залгагдсан ачааллын бодит хэмжээг жилд 2 удаа (6 ба 12 сард)
ажлын өдрийн цаг тутам хоногийн турш хэмжиж тодорхойлно.
6.2.11. Эрчим хүчний үйлдвэр, бие даасан систем бүр
диспетчерийн төвөөс өгсөн даалгаврын дагуу цахилгааны чадал
ба эрчим хүчний дутагдалд орсон үед хэрэглэгчдийг таслах буюу
хязгаарлах жилийн график боловсруулж батлуулсан байх ѐстой

6.3 Горим ажиллагааны удирдлага

6.3.1 Цахилгаан тоноглолын ажиллагааны горимийн удирдлага
нь хоногийн графикийн үндсэн дээр зохион байгуулагдана.
Цахилгаан станц ба дулааны эх үүсвэрүүд нь ердийн нөхцөлд
ачааллын график ба халуун бэлтгэлд байлгах тоноглолын
даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

214

Цахилгаан станц ба дулааны эх үүсвэрийн шуурхай
ажиллагааны хүмүүс нь зайлшгүй шаардлагаар график зөрчсөн
тохиолдолд эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчер ба
дулааны сүлжээний диспетчерт нэн даруй мэдэгдэх ѐстой.

Нэгдсэн сүлжээний диспетчер нь горимын нөхцлийг
харгалзан цахилгаан станцын ачааллын графикийг болон
дулааны сүлжээний графикийг түр зуур (3 цаг хүртэл) өөрчлөх
эрхтэй.

Систем хоорондын чадлын урсгалын графикийн
өөрчлөлт ба энэхүү өөрчлөлтөнд хүргэсэн тохиолдлуудын
асуудлыг зөвхөн нэгдсэн системийн диспетчерийн төв
шийдвэрлэнэ.

Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчер нь
шаардлагатай үед цахилгаан станцын бэлтгэлд байгаа
тоноглолыг ажилд залгах болон бэлтгэлд зогсоох шийдвэр өгөх
эрхтэй.

Цахилгаан станцууд нь диспетчерийн төвийн
диспетчерийн шийдвэрээр ачааллаа ажлын бүрэн чадалд
хүртэлд нэмэгдүүлэх, мөн техникийн зөвшөөрөгдөх хамгийн бага
хэмжээнд хүртэл бууруулах арга хэмжгээг холбогдох зааврын
дагуу яаралтай хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.3.2 Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд чадал, давтамжийн
тохируулгаар дараах нөхцлийг хангана. Үүнд:
-Цахилгаан гүйдлийн давтамжийг барих улсын стандартын
шаардлага ба ―Ерөнхий зориулалтын цахилгаан шугам сүлжээнд
эрчим хүчний чанарт тавих шаардлага‖-ыг хангах
-Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах
-Цахилгаан дамжуулах шугамын утасны халалт, тоноглолын хэт
ачаалалд зохицуулан чадлын урсгалыг хязгаарлах.
6.3.3 Эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон тусдаа ажилладаг
системд чадал ба давтамжийн тохируулгыг чадал ба давтамжийг
тохируулах автомат систем бүхий (ЧДАТ) цахилгаан станцууд
гүйцэтгэнэ.
6.3.4 Нэгдсэн сүлжээний чадлын урсгал ба давтамжийг
автоматаар тохируулах боломжгүй (ЧДАТ байхгүй буюу гэмтсэн,
горимоор хязгаарлагдсан) бол диспетчерийн төвийн
диспетчерийн шийдвэрээр цахилгаан станцууд тохируулга хийх
ѐстой.
6.3.5 Нэгдсэн сүлжээнд давтамж өөрчлөгдсөн үед системийн бүх
усан цахилгаан станцууд ачааллыг автоматаар тохируулах үйл
жиллааанд оролцох бөгөөд харин дулааны цахилгаан

215

станцуудын турбоагрегатууд нь зөвшөөрөгдөх хязгаартаа

багтаан ачааллын өөрчлөлтөд оролцох ѐстой.

Давтамжийн өөрчлөлтөөс хамаарч ачаалал

өөрчлөгдсөний дараа цахилгаан станцын ажилтнууд дараах

тохиолдлуудад ачаалалд нөлөөлөх хэрэгтэй. Үүнд:

-Давтамж 50 Гц болж сэргэсний дараа

-Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчер зөвшөөрсөн

-Тоноглолын ачаалал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн

6.3.6 Давтамж тогтоогдсон хазгаараас доош буурсан үед байгаа

чадлын нөөцийг ашиглах ѐстой.

Хэрэв чадлын бүх нөөцийг бүрэн ашиглаад байхад

давтамжийн бууралт үргэлжилсээр байвал диспетчерийн төвийн

диспетчер нь зааврын дагуу хэрэглэгчдийг хязгаарлах буюу

таслах замаар давтамжийг хэвийн болговол зохино.

6.3.7 Систем хоорондын чадлын урсгал аваарийн зөвшөөрөгдөх

хэмжээнээс хэтэрвэл чадал хүлээн авч байгаа системийн

диспетчер нь өөрийн хүч чадлыг дайчилсны дараа хэрэглэгчдийг

таслах замаар холбооны шугамын урсгалыг хөнгөлж өгөх ѐстой.

6.3.8 Давтамжийн өөрчлөлт аваарийн байдалд хүрэхэд

цахилгаан станцын шуурхай ажиллагааны хүмүүс нь дээд шатны

байгууллагын удирдамжийн дагуу боловсруулан батлуулсан

үйлдвэрийнхээ зааврыг баримтлан бие даан давтамжийг хэвийн

болгох арга хэмжээ авах ѐстой.

6.3.9 Давтамжийг хэвийн барих хариуцлагыг эрчим хүчний

нэгдсэн сүлжээнд холбогдсон бүх нэгжүүдийн шуурхай

ажиллагааны ээлжийн удирдах ажилтнууд хүлээнэ. Нэгдсэн

сүлжээнд холбогдон ажиллаж байгаа цахилгаан станцууд ажлын

чадлын даалгавар ба өгөгдсөн ачааллыг бүрэн авч байгаа эсэх

болон ачаалал, хэрэглээ өгөгдсөн хязгаарт багтаж байгаа эсэхэд

диспетчерийн төвийн диспетчер хяналт тавьж, хариуцан

ажиллана.

Цахилгаан станцын ээлжийн инженер нар нь ажлын

чадлын даалгавар ба өгөгдсөн горимыг барих талаар хариуцлага

хүлээнэ.

Цахилгаан шугам сүлжээнүүдийн удирдлага болон

диспетчерүүд нь ачаааллыг цаг алдалгүй хөнгөлөх,

хэрэглэгчдийг хязгаарлах ба таслах графикийн үр дүнгийн

талаар хариуцлага хүлээнэ.

6.3.10 Цахилгаан шугам сүлжээнд хүчдэл тохируулснаар дараах

нөхцлүүдийг хангана. Үүнд:

216

-Цахилгаан станц, шугам сүлжээний тоноглолуудад хүчдэлийн
түвшинг зөвшөөрөгдөх хэмжээнд барих
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааны
зохих нөөцийг бүрдүүлэх
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, дамжуулах түгээх шугам
сүлжээний аладагдлыг хамгийн бага хэмжээнд байлгах
-Хэрэглэгчдийн хүчдэлийн чанарын үзүүлэлтүүдийг улсын
стандартын шаардлагад хүргэн барьж ажиллах
6.3.11 6-35 кВ-ын хувиарлах сүлжээг тэжээдэг трансформатор
болон автотрансформаторууд нь хүчдэл тохируулагч автомат
байгууламжаар тоноглогдсон байх ѐстой.

Автомат тохируулагчийг ажлаас зөвхөн захиалгаар
гаргаж болно.
0,4 кВ-ын хэрэглэгчдийн оруулга дээр хүчдлийн стандартын
хэмжээнд байлгахын тулд 6-35 кВ-ын хуваарилах сүлжээний
трансформаторуудад хүчдэлийн автомат тохируулагчаас гадна
салаануудад өдөөлтгүй сэлгэн залгагч тавигдсан байх ѐстой.

Трансформаторын хүчдэлийн автомат тохируулагч ба
өдөөлтгүй сэлгэн залгагчийн салааны байршлын тохируулгыг
сүлжээний хүчдэл ба ачааллын өөрчлөлттэй уялдуулан өөрчилж
байх ѐстой.

Трансформаторын автомат тохируулагч ба өдөөлтгүй
сэлгэн залгагчийн салааны байршлыг тохируулах
үзүүлэлтүүдийг шугам сүлжээний газруудын диспетчерийн
албаны дарга баталсан байвал зохино.
6.3.12 110кВ ба түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд хүчдэлийн
тохируулгыг улирлаар батлагдсан графикийн дагуу хяналтын
цэгүүдэд хийх бөгөөд сүлжээнд залгагдсан тоноглолын бүтэц ба
цаг үеийн ажиллагааны горимоос хамааран хүчдэл хэрхэн
өөрчлөгдөхийг тусгасан байна.

Хяналтын цэгүүдийн хүчдэлийн график ба тохируулгын
үзүүлэлтүүдийг диспетчерийн төвөөс улирал тутам тодорхойлох
бөгөөд шаардлага гарвал богино хугацааны горим төлөвлөлтөд
зохих өөрчлөлтийг тусгаж өгнө.

Системийн тогтворжилт ба цахилгаан эрчим хүчний
алгагдалд хүчдэлийн түвшин яаж нөлөөлөхийг харгалзан,
хяналтын цэгийн байршлыг тогтооно.

Хүчдэлийн тохируулгыг ихэнх тохиолдолд автоматик ба
телемеханикийн хэрэгслээр гүйцэтгэх боловч, эдгээр хэрэгсэл
байхгүй бол эчрим хүчний диспетчерийн төв, цахилгаан шугам

217

сүлжээний диспетчерийн хяналтын дор шуурхай ажиллагааны
хүмүүс гүйцэтгэнэ.
6.3.13 Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчерийн
хяналтанд байдаг хүчдэлийн хяналтын цэгүүдийн нэрсийн
жагсаалт ба хүчдэлийн график, тохируулгын үзүүлэлтүүдийг
диспетчерийн төвийн ерөнхий диспетчер батлана.

Цахилган шугам сүлжээний газрын хяналтад байдаг
цэгүүдийн нэрсийн жагсаалт ба хүчдэлийн график, тохируулгын
үзүүлэлтүүдийг шугам сүлжээний ерөнхий инженер батлана.
6.3.14 Хэрэглэгчдийн реактив чадлын эх үүсвэрийг ашиглах
журмыг эрчим хүчээр хангагч ба хэрэглэгч байгууллагуудын
хооронд байгуулсан гэрээнд тусгасан байвал зохино.
6.3.15 Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчерийн
хяналтанд байдаг зангилаа дэд станцуудад системийн статик
тогтворжилтын нөхцлөөр тооцоологдсон хүчдэлийн уналтын
аваарийн хязгаарыг тогтоосон байх ѐстой.

Хэрэв эдгээр цэгүүдэд хүчдэлийн уналт аваарийн
хязаарт хүрвэл синхрон компенсатортай цахилгаан станц ба дэд
станцын шуурхай ажиллагааны хүмүүс нь генератор ба
компенсаторын хэт ачаалагдах чадварыг ашиглан хүчдэлийг
өргөх арга хэмжээг бие даан авах ѐстой бөгөөд системийн
диспетчер нь актив ба реактив чадлын хуваарилалтыг зохион
байгуулж, эрчим хүчний үйлдвэрүүдэд туслах ѐстой.

Мөн хүчдэлд хяналт тавих бусад цэгүүдэд тоноглолын
зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хүчдэл өргөхийг
зөвшөөрнө.

Эрчим хүчний нэгдсэн сүлжээний ажиллагааны горим
болон сүлжээний схемийн өөрчлөлтөөс шалтгаалан, хүчдэлийн
уналт аваарийн хязгаараас хэтэрч болох цэгүүдэд тогтвортой
ажиллагаа алдагдахаас урьдчилан сэргийлэх ачаалал хөнгөлөх
автомат тавигдсан байх ѐстой.

Аж ахуйн гэрээнд өөрөөр тусгагдаагүй бол, дулааны
зөөгчийн температурын хэлбэлзэл нь богино буюу 3 цагаас ихгүй
хугацаанд батлагдсан граификийн үзүүлэлтээс өөрчлөгдөж
болохыг зөвшөөрнө.
6.3.16. Дулааны сүлжээний тохируулга нь хяналтын цэгүүдэд
сүлжээний усны даралт ба температурыг зохих хэмжээнд
байлгах нөхцлийг хангах ѐстой.
6.3.17. Дулааны шугам сүлжээнд тохируулгыг автоматаар буюу
гараар хийх бөгөөд дор дурьдсан зүйлд үйлчилнэ:
-Дулааны эх үүсвэр ба хэрэглэгчдийн тоноглолын ажилагаанд

218

-Дулааны сүлжээний график горимд, үүнд насосны станцууд ба
дулааны хэрэглэгчдийн ажиллагааны горим ба урсгалыг өөрчлөх
ажилд
-Дулааны эх үүсвэрүүд дээр нэмэлт усны зарцуулалтын
өөрчлөлтийг нөхөж чадах ус бэлтгэлийн төхөөрөмжийг бэлэн
байлгаснаар нэмэлт усны горимыг барихад

6.4. Тоноглолын удирдлага

6.4.1. Ашиглалтанд хүлээн авсан эрчим хүчний тоноглолууд нь
шуурхай байдлын ажилд, бэлтгэлд, засварт гэсэн гурван
төлөвийн аль нэгд байх ѐстой.
6.4.2. Эрчим хүчний тоноглол, реле хамгаалалт ба автоматикийн
байгууламж, шуурхай мэдээллийн хэрэгсэл болон диспетчерийн
ба технологийн хэрэгслүүдийг шуурхай байдлын төлөвийн
батлагдсан төлөвлөгөөний дагуу байсан ч ажлаас ба бэлтгэлээс,
засварт буюу туршилтад гаргахдаа шууд удирдлага ба мэдэлд
нь байдаг зохих диспетчерийн албанд захиалга өгөх ѐстой.

Захиалга өгөх ба зөвшөөрлийн мэдэгдэл өгөх хугацааг
зохих диспетчерийн алба тогтооно. Захиалгыг цахилгаан станц
ба шугам сүлжээний газрын ерөнхий инженер баталсан байх
ѐстой.
6.4.3. Системийн горимд өөрчлөлт оруулахуйц туршилтыг
диспетчерийн төвийн ерөнхий диспетчерийн баталсан ажлын
хөтөлбөрийн дагуу явуулах ѐстой.

Тоноглолд хийгдэх бусад туршилтын ажлын хөтөлбөрийг
тухайн үйлдвэрийн ерөнхий инженер батлана. Туршилтын
ажлын хөтелбөрийг ажил эхлэхээс 7 хоногийн өмнө
батлуулахаар өгсөн байх ѐстой.
6.4.4. Төлөвлөгөөт бус ба яаралтай хийх засварын захиалгыг уг
тоноглол удирдлага ба мэдэлд нь байдаг диспетчерт хоногийн
аль ч цагт өгч болно.

Ээлжийн инженер болон диспетчер нь өөрийн ажиллах
хугацаандаа багтааж засвар хийлгэхийг зөвшөөрнө. Хэрэв уг
ээлжинд багтахааргүй удаан хугацаанд хийгдэхээр бол засвар
хийх зөвшөөрлийг тухайн байгууллагын ерөнхий инженер
олгоно.
6.4.5. Хэрэв тоноглолыг энэ дүрэмд заасан үндэслэлээр
яаралтай зогсоох шаардлагатай бол захиалга өгөхгүй зогсоож
болно. Таслалтыг шуурхай ажиллагааны хүмүүс зохих зааврын

219

дагуу гүйцэтгэх бөгөөд боломжтой бол дээд байгууллагад
урьдчилан мэдэгдэх ба боломжгүй бол дараа нь мэдэгдэх ѐстой.

Ажлаас гаргасан тоноглолд төлөвлөгөөт засвар хийх
байвал зохих журмын дагуу захиалга өгөх хэрэгтэй.
6.4.6. Диспетчерийн төвийн диспетчерийн удирдлага ба мэдэлд
байдаг үндсэн тоноглолыг их, дунд ба урсгал засварт гаргах
зөвшөөрлийг зохих журмын дагуу өгсөн захиалгыг үндэслэн
диспетчерийн төвийн ерөнхий диспетчер олгоно.
6.4.7. Тоноглол ба цахилгаан дамжуулах шугамыг засварт гаргах
ба ажилд оруулах, мөн зуух галлах ба турбиныг явуулах хугацааг
засварын захиалгат хугацаанд багтаасан байх ѐстой.

Ямар нэг шалтгаанаар тоноглолыг захиалгат хугацаанд
нь зогсоогоогүй бол засвар үргэлжлэх хугацааг сунгахгүй, ажилд
оруулах хугацаа хэвээр үлдэнэ. Засварын хугацааг сунгах
асуудлыг зөвхөн үйлдвэрийн захиргаа ба диспетчерийн төвийн
ерөнхий диспетчер шийдвэрлэнэ.
6.4.8. Тоноглолыг ажлаас ба бэлтгэлээс гаргах буюу туршилт
хийх ажлыг зөвшөөрөгдсөн захиалгаар хийхдээ заавал
цахилгаан станцын ээлжийн инженер, ээлжийн дарга болон
шугам сүлжээний газар, нэгдсэн сүлжээний диспетчерийн төвийн
ээлжийн диспетчерээс зөвшөөрөл авах ѐстой.
6.4.9. Захиалгатай хэдий ч диспетчерийн төвийн диспетчерийн
удирдлага ба мэдэлд байдаг диспетчерийн ба технологийн
удирдлагын хэрэгсэл болон системийн автоматикийн тавилыг
өөрчлөх, таслах, залгах, турших ажлыг диспетчерийн төвийн
диспетчер, цахилгаан шугам сүлжээний диспетчер болон
цахилгаан станцын ээлжийн даргын зөвшөөрөлгүй хийх эрх
цахилгаан станц буюу цахилгаан шугам сүлжээний ажилтнуудад
байхгүй.

Хоѐр болон түүнээс дээш тооны объектуудад тавигдсан
аппаратуудтай реле хамгаалалт, автоматикийг шалгах, турших
ажлыг тэдгээр объектууд дээр нэгэн зэрэг хийх ѐстой.
6.4.10. Цахилгаан холболтын схемд өөрчлөлт орсон тохиолдолд
эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчер, цахилгаан шугам
сүлжээний ээлжийн диспетчерүүд ба цахилгаан станцын
ээлжийн дарга нар нь өөрчлөгдсөн схемийг шалгаж хамгаалалт,
аваари эсэргүүцэх ба горимын автомат системүүдийг шинэ
байдалд зохицуулан өөрчлөх ѐстой.
6.4.11. Засварын дараа засвар дууссан тухай мэдэгдэн
захиалгаа хаалгаснаар уг тоноглолыг ашиглалтанд оруулснаар
тооцно.

220

6.5. Технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба
зөрчлийг арилгах

6.5.1. Технологийн зөрчлийг арилгах үед диспетчерийн шуурхай
удирдлаганд дараах үндсэн үүргүүдтэй байна.
-Технологийн зөрчлийг гүнзгийрүүлэхгүй байх, хүмүүс осолд
өртөхөөс болон уг зөрчилд хамрагдаагүй тоноглолыг хамгаалах
талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
-Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг яаралтай сэргээж,
эрчим хүчний чанарын үзүүлэлийг хэвийн болгох
-Системийг бүхэлд нь болон түүний хэсгүүдийг аваарийн дараах
хамгийн найдвартай схем холболт, горим ажиллагаанд оруулах
-Тасарсан ба таслагдсан тоноглолуудын байдлыг шалгаж
бололцоотойг нь эргүүлэн ажилд оруулах, сүлжээний схемийг
сэргээх
6.5.2. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаа
алдагдахаас сэргийлэхийн тулд гаднаас эрчим хүч авч байгаа
системд ачаалал хөнгөлөх автоматик, эрчим хүч өгч байгаа
системд цахилгаан станцын ачааллыг хасах автомат систем
ашиглагдах ѐстой.

Автомат төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд ашиглалтын
хүмүүс гараар таслахад бэлэн байх ѐстой.
6.5.3. Эрчим хүчний үйлдвэр, байгууллагууд нь дээд
байгууллагын үлгэрчилсэн зааврыг үндэслэн боловсруулсан
технологийн зөрчлийг арилгах ба урьдчилан сэргийлэх
заавартай байхаас гадна, технологийн зөрчлийн тухай болон
бусад онцгой нөхцөл байдлын тухай бүх шатанд мэдээлэх журам
схемтэй, гарсан технологийн зөрчлийг арилгах ба онцгой нөхцөл
байдалд ажилах төлөвлөгөөтэй, ашиглах материал техникийн
нөөцтэй байх ѐстой.

Хот ба томоохон суурин газруудын цахилгаан дулааны
хангамжтай холбогдсон технологийн зөрчил арилгах төлөвлөгөөг
орон нутгийн байгууллагуудаар зөвшөөрүүлсэн байх ѐстой.
6.5.4. Технолологийн зөрчил арилгах үед эрчим хүчний нэгдсэн
сүлжээ, шугам сүлжээний газрууд болон цахилгаан станцын
шуурхай ажиллагааны болон засварын хүмүүсээс зөрчил
арилгах ажилд оролцох хүрээ, үүрэг, хариуцлага, зарлан
мэдээлэх ба цугларуулах схем, хаягийн бүртгэлийг холбогдох
заавар журмаар зохицуулан тогтоосон байх ѐстой.

221

Технологийн зөрчлийг түргэн шуурхай арилгахын тулд
орон нутгийн шуурхай ажиллагааны хүмүүст бие дааж ажиллах
боломжийг дээд зэргээр олговол зохино.
6.5.5. Технологийн зөрчлийн тархалт, хамрах хүрээг харгалзан
эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан ба дулааны шугам
сүлжээний диспечерүүдийн аль нэг нь зөрчил арилгах ажлыг
удирдах ѐстой.
6.5.6. Цахилгаан станцад зөрчил арилгах ажлыг ээлжийн
инженер, цехүүдийн ээлжийн дарга нар удирдана. Байнгын
жижүүргүй усан цахилгаан станц болон дэд станцад гарсан
зөрчлийг уг объектын ажиллагсад буюу явуулын шуурхай
бригадын хүмүүс устгах ѐстой.
6.5.7. Зөрчлийн үед ээлж солилцохыг хориглоно. Ээлжинд ирсэн
хүмүүсийг зөрчил арилгах ажлыг удирдаж байгаа хүн
шаардлагатай газарт хуваарьлан ажиллуулах ѐстой.

Зарим тохиолдолд гарсан зөрчлийн үргэлжлэх хугацаа
удааширсан шинж байдлыг харгалзан шуурхай ажиллагааны
дээд шатны ажилтны зөвшөөрлөөр зөрчил устгах үед ээлж
солилцохыг зөвшөөрнө.

Тоноглолыг зогсоох, явуулах болон сэлгэн залгах үед
шуурхай ажилагааны дээд шатны хүний болон захиргаа
техникийн ажилтны зөвшөөрлөөр ээлж солилцож болно.
6.5.8. Зөрчлийг арилгах, тоноглолыг явуулах ба зогсоох, сэлгэн
залгалт хийх үед шуурхай ажиллагааны хүмүүсийн ажил үүргийн
хуваарийг тухайн үйлдвэрийн зааварт тусгасан байх ѐстой.
6.5.9. Зөрчил арилгах үед захиргаа техникийн удирдах
ажилтнууд байлаа ч гэсэн шуурхай ажиллагааны хүмүүс нь бие
даан шийдвэр гаргаж хэвийн горим, ажиллагаанд оруулах арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд хийсэн үйлдлийнхээ
талаар хувийн хариуцлага хүлээнэ.
6.5.10. Шаардлагатай тохиолдолд шуурхай ажиллагааны дээд
шатны хүн болон захиргаа техникийн удирдах ажилтан зөрчил
арилгах ажлын удирдлагыг өөр хүнд шилжүүлэх буюу өөр хүн
удирдаж болох бөгөөд энэ тухай шуурхай ажиллагааны журналд
тэмдэглэсэн байх ѐстой.
6.5.11. Удирдлагын бүх түвшинд диспетчерийн яриа ба
цахилгаан станц, том дэд станцуудын шуурхай ажиллагааны
хүмүүсийн яриаг соронзон хальсанд автоматаар бичдэг байх
ѐстой.

222

6.6. Шуурхай ажиллагааны схемд тавигдах шаардлагууд

6.6.1. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан станц ба дэд
станцуудын цахилгаан холболтын схем, хэвийн ба засварын
горимд реле хамгалалт, автоматикийн тохируулга нь дараах
шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах
-Хэрэглэгчдэд өгч байгаа эрчим хүчний чанар стандартын
шаардлагад тохирсон байх
-Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах
-Богино залгааны гүйдлийг тоноглолын зөвшөөрөх хэмжээнээс
дээш гаргахгүй байх
-Актив ба реактив чадлын урсгалыг эдийн засгийн хэмнэлттэй
хуваарилах
-Чадлын эх үүсвэрийн хамгийн бага алдагдалтайгаар зөрчил
гарсан хэсгийг тусгаарлаж, хэрэглэгчдийг хамгийн бага
хэмжээгээр таслах
6.6.2. Цахилгаан станц ба дэд станцын хувьсах ба тогтмол
гүйдлийн дотоод хэрэгцээний схем нь хэвийн, засварын ба
аваарийн гор итын үед дотоод хэрэгцээг найдвартай хангах
зорилгыг дараах замаар биелүүлнэ:
-Шинийг секцүүд болгон хуваах.
-Дотоод хэрэгцээний бүх төрлийн хүчдэлтэй секцүүдийн аль ч
секцийн хүчдэл тасрахад, бэлтгэл тэжээл нь автоматаар
залгагддаг байх.
-Хүчдэл түр зуур тасрахад бэлтгэл тэжээлээс бүх чухал
хөдөлгүүрүүд өөрөө залгагддаг байх (дотоод хэрэгцээний үндсэн
шинний АВР ажиллахад)
-Секц хүчдэлгүй болоход дотоод хэрэгцээний механизмуудыг
ажилтай үлдээхийн тулд дотоод хэрэгцээний тэжээлүүдийг
шинийн систем ба секцүүдэд хуваарилан, АВР-ийг зөв
ажиллуулах
-Ажлын ба бэлтгэл тэжээлийг, хуваарилах байгууламжийн өөр
өөр секцүүдэд холбосон байх ѐстой.
-Өөрийн хэрэгцээний шинийн аль нэг секц нь ажлаас гарахад
цахилгаан станц буюу дэд станцын ажиллагаанд хамгийн бага
зарчил гарахаар, өөрийн хэрэгцээний механизмуудыг секцүүдэд
хуваарилсан байх
-Цахилгаан станцын шин синхрон бус ажиллах (өндөр хүчдэлийн
шиннийг секц болгон хуваах, эрчим хүчний блокийг тусад нь
шугамд залгах, эрчим хүчний системийн схемийг хуваах) үед

223

дотоод хэрэгцээний механизмуудын тэжээлийг найдвартай
байлгах
-Цахилгаан станцын тасралтгүй ажиллагаанд нөлөөлөх
хэмжээнд хүртэл давтамж ба хүчдэл буурах тохиолдолд өөрийн
хэрэгцээний механизмийн тэжээлийг системээс бүрэн буюу хагас
тусгаарлаж ажлын чадлаа аль болох бага алдагдалтай авч
үлдэх
6.6.3. Генератор нь трансформатортай блокоор ажилладагаас
бусад цахилгаан станцын дотоод хэрэгцээний хуваарилах
байгууламжийн шинд гадаад хэрэглэгчдийг холбохыг хориглоно.
Ойр орчимд нь хуваарилах шугам сүлжээгүй хэрэглэгчдийг үүнд
хамааруулахгүй.
6.6.4. Цахилгаан сүлжээ, дэд станц болон цахилгаан станцын
хэвийн ба засварын холболтын схемийг жил бүр тухайн
үйлдвэрийн ерөнхий инженер батлах бөгөөд, нэгдсэн
сүлжээнийхийг эрчим хүчний диспетчерийн төвийн ерөнхий
диспетчер батлана.

Эдгээр схемийг түүнд тусгагдсан тоноглолууд нь аль
диспетчерийн удирдлага буюу мэдэлд байдгийг харгалзан тэд
нараар зөвшөөрүүлсэн байх ѐстой.
6.6.5 Цахилгаан станцын шугам хоолойнууд нь дараах
шаардлагуудыг хангасан байх ѐстой. Үүнд:
-Үндсэн тоноглолын дотоод хэрэгцээний бэлтгэлийг найдвартай
хангах
-Зөрчил гарсан хэсгийг ихэвчлэн алсын удирдлагаар таслах
-Зөрчлийн үед чадлынхаа эх үүсвэрийг аль болох бага
алдагдалтайгаар тусгаарлан авч, хэрэглэгчдийг хамгийн бага
хэмжээгээр таслах
6.6.6. Станцын шугам хоолойн сүлжээний схем нь шугам хоолой
гэмтэх үед цахилгаан станцын тоног төхөөрөмж болон байшин
барилгыг усанд автуулахгүйгээр гэмтсэн хэсгийг тусгаарлан
таслах боломжийг хангасан байх ѐстой.
6.6.7. Дулааны сүлжээний шугам хоолойн схем нь хэрэглэгчдийг
дулаанаар найдвартай хангах, дулааны сүлжээнд өгөгдсөн
параметрийг хэвийн барих, сүлжээний ус дамжуулахад
зарцуулах цахилгаан эрчим хүчний хэмнэх, зөрчлийн үед
хэрэглэгчдийг аль болох бага тасалж, зөрчил гарсан хэсгийг
тусгаарлах буюу зөрчлийг арилгах нөхцлийг хангасан байх
ѐстой.

224

6.7 . Шуурхай ажиллагааны хүмүүс

6.7.1 Эрчим хүчний үйлдвэрүүдийн шуурхай ажиллагааны
бүрэлдэхүүнд дараах хүмүүс орно. Үүнд:
-Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн удирдах
хэрэглэлд шууд нөлөөлөх, тэдгээрийн үйлдвэрлэлийн хэсгүүдэд
үйлчилгээ явуулж байгаа ээлжийн хүмүүс
-Удирдлагын хэсгийн хэрэглэлд шууд нөлөөлөх эрхтэй засварын
хүмүүс буюу шуурхай засварын хүмүүс
-Шуурхай ажиллагааны удирдах хүмүүс (Эдгээр хүмүүс нь
ээлжийн хугацаанд түүнд хариуцуулсан эрчим хүчний объектын
ажлыг шуурхай зохион байгуулж удирддаг, тэдгээрт захирагддаг
хүмүүс) ээлжийн диспетчер, ээлжийн инженер, ээлжийн дарга,
цахилгаан ба дулааны шугам сүлжээ, дэд станцын диспетчер
зэрэг шуурхай ажиллагааны ажилтнууд
6.7.2 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ашиглалтын ба албан
тушаалын заавар /ажлын байрны тодорхойлолт/ болон шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн шийдвэрийн дагуу
эрчим хүчний үйлдвэр, нэгдсэн сүлжээний тоног төхөөрөмж,
байгууламжуудыг аюулгүй, найдвартай, хэмнэлттэй горимоор
ажиллуулах үүрэгтэй.
6.7.3 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжиндээ тоноглолыг
зөрчил сааталгүй, зөв ажиллуулахаас гадна ажил үйлчилгээний
хүрээнд хамаарах тоног төхөөрөмж, байр, талбайн ариун цэвэр,
эмх цэгцийг хариуцна.
6.7.4 Тоног төхөөрөмж, байгууламжийн ажлын горим алдагдах,
гэмтэх, гал гарах, бүрэн бүтэн байдал алдагдахад хүргэж болох
гэмтэл, согог илрэх зэрэг тохиолдолд шуурхай ажиллагааны
удирдах хүмүүст болон батлагдсан жагсаалтанд заагдсан
захиргаа техникийн удирдах хүмүүст цаг алдалгүй мэдэгдэх
үүрэгтэй.
6.7.5 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өөрсдийн
эрх үүргийн дагуу өгөгдсөн шийдвэрийг шуурхай ажиллагааны
доод шатны хүмүүс нь заавал биелүүлэх үүрэгтэй.
6.7.6 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсийн мэдэлд
буюу удирдлагад байдаг тоног төхөөрөмж, байгууламжийг,
хүмүүст болон тоноглолд илэрхий аюул учруулах тохиолдолоос
бусад үед, тэдний зөвшөөрөлгүйгээр ажилд оруулах болон
гаргахыг хориглоно.
6.7.7 Шуурхай ажиллагааны дээд шатны хүний шийдвэр нь
товч бөгөөд тодорхой байх ѐстой.

225

Удирдлаганд байх шуурхай ажиллагааны хүний өгсөн
шийдвэрийг давтаж зөв байна, гэдэг баталгаа авах ѐстой.
Шуурхай ажиллагааны хүмүүс нь шийдвэр буюу зөвшөөрөл
өгсөн, авсан тухайгаа шуурхай ажиллагааны журналд тэмдэглэх
ѐстой. Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн
шийдвэрийг тэр даруйд нь зөв биелүүлэх ѐстой.
6.7.8 Шуурхай ажиллагааны аман ба бичгэн харилцаанд
тоноглол, холболт, РХА-ийн талаар тогтсон тэмдэглэлээс өөр
нэр томъѐо хэрэглэхийг хориглоно.
6.7.9 Эрчим хүчний систем, тоноглолын ажиллагааны горимыг
өөрчлөх тухай диспетчерийн шийдвэрт параметрийн өөрчлөлт
ба хугацааг заасван байх ѐстой.
6.7.10 Эрчим хүчний систем, үйлдвэрийн удирдах
ажилтнуудаас өөрсдийн харъяа салбаруудын шуурхай
ажиллагааны хүмүүст өгч байгаа даалгавар нь шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсийн эрх үүрэгт багтдаг бол
тэдгээрт мэдэгдэн зөвшөөрөл авсны дараа уг даалгаврыг
биелүүлэх ѐстой.
6.7.11 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн
даалгаврыг үндэслэлгүйгээр саатуулсан буюу биелүүлээгүйн
хариуцлагыг даалгавар биелүүлээгүй шуурхай ажиллагааны
хүмүүс болон саатуулсан буюу биелүүлэхгүй байхыг зөвшөөрсөн
удирдах ажилтан хүлээнэ.
6.7.12 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн
шийдвэрийг доод шатны хүмүүс нь буруу гэж үзвэл энэ тухай
үүрэг өгөгчид мэдэгдэнэ. Хэрэв үүрэг өгөгч нь зөв гэж баталвал
уг шийдвэрийг биелүүлэх ѐстой бөгөөд хариуцлагын үүрэг өгөгч
хүлээнэ.

Хүмүүсийн амь насанд ба тоноглолд аюул учруулах буюу
цахилгаан станц, дэд станцын дотоод хэрэгцээ алдагдах болон
онцгой хариуцлагатай хэрэглэгчийг таслахад хүргэхээр байвал
шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсийн шийдвэрийг
биелүүлэхийг хориглоно.

Шийдвэрийг биелүүлээгүй тухай дээд шатны хүмүүст
мэдэгдэх бөгөөд энэ талаар шуурхай ажиллагааны журналд
тэмдэглэвэл зохино.
6.7.13 Ээлжинд гараагүй хүмүүсийг тоноглолын үйлчилгээнд
оруулах асуудлыг зөвхөн ээлжийн удирдах хүмүүс шийдвэрлэнэ.
6.7.14 Зайлшгүй тохиолдолд ээлжийн график баталсан хүний
зөвшөөрлөөр хүмүүсийг сольж болно. Хоѐр ээлж дараалан
ажиллуулахыг хориглоно.

226

6.7.15 Ээлжийн хүн бүр ажилд орохдоо өмнөх ээлжийн хүнээс
ажлаа хүлээн авч, буухдаа дараагийн ээлжийн хүнд хүлээлгэн
өгдөг байх ѐстой. Ээлжээ хүлээлгэн өгөхгүйгээр ээлжээс буухыг
хориглоно.
6.7.16 Ээлж хүлээн авахдаа дараах зүйлийг гүйцэтгэнэ. Үүнд:
-Зохих зааврын дагуу өөрийн шуурхай удирдлага болон мэдэлд
байх ѐстой тоноглолын горим ажиллагаа ба схем, холболтын
байдалтай танилцах,
-Ажиллагаанд нь онцгой анхаарах тоноглол болон бэлтгэлд ба
засварт байгаа тоноглолын тухай ээлж хүлээлгэн өгч байгаа хүнээс
мэдээлэл авах
-Өөрийн хариуцсан хэсэгт хэний шийдвэрээр, ямар ажил наряд,
шийдвэрээр хийгдэж байгааг тодруулах
-Багаж, материал, байрны түлхүүр, шуурхай ажиллагааны болон
ажлын байрны бичиг баримтуудыг шалган хүлээн авах
-Өөрийн түрүүчийн ээлжээс хойших хугацаанд шуурхай
ажиллагааны талаар бичигдсэн тэмдэглэлүүд болон шийдвэрүүдтэй
танилцах
-Удирдлагандаа байх хүмүүсээс рапорт авч, шуурхай ажиллагааны
дээд удирдлагадаа ээлж хүлээн авсан тухай ба ээлж хүлээн авахад
илэрсэн дутагдлын талаар мэдэгдэх
-Ээлж хүлээлцсэн тухай журналд тэмдэглэж өөрөө ба ээлж
хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зуруулна.
6.7.17 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ажлын байрны зааврын
дагуу технологийн дохиолол, автоматикийн төхөөрөмжүүд болон
холбоо телемеханикийн хэрэгслүүдийн ажиллагааг тодорхой
хугацаанд шалгах /опробование/-аас гадна, ажлын байрны цаг
зөв зааж байгаа эсэхийг шалгаж байх ѐстой.
6.7.18 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжийн батлагдсан
графикаар ажиллаж, тоноглолыг явуулах, сэлгэн залгалт хийх,
бэлтгэл ба засварт гаргах, тоноглолуудад урьдчилсан сэргийлэх
үзлэг, шалгалт хийж, нормативт ба шаардлагатай техникийн
үйлчилгээнүүдийг бүрэн хийх үүрэгтэй.
6.7.19 .Ээлжийн ба захиргаа техникийн удирдах ажилтан нь
өөрийн үүргийг биелүүлж чадахгүй байгаа шуурхай ажиллагааны
доод шатны хүмүүсийг ээлжнээс нь гаргах эрхтэй.
6.7.20 .Шуурхай ажиллагааны дээд шатны удирдлагын
зөвшөөрлөөр шуурхай ажиллагааны хүмүүсийг ээлжнээс нь түр
чөлөөлж засвар ба туршилтын ажилд оролцуулж болно. Энэ
тохиолдолд ААД-ийн шаардлагыг биелүүлсэн байвал зохино.

227

6.8. Цахилгаан төхөөрөмжид хийх сэлгэн залгалтууд

6.8.1. Сэлгэн залгалт хийхэд цахилгаан холболтын схем ба РХА-
ийн хэлхээнд гарсан бүх өөрчлөлтүүд болон газардлага
тавигдсан цэгүүдийг сэлгэн залгалт хийж дууссаны дараа
шуурхай ажиллагааны схем буюу мнемо схем /схем-макет/-д
тусгаж өгөх ѐстой.
6.8.2. Нарийн төвөгтэй болон хориггүй ба хориг нь гэмтэлтэй
цахилгаан тоноглолуудад сэлгэн залгалт хийхдээ хөтөлбөр,
бланк хэрэглэх ѐстой.
Дараах сэлгэн залгалтуудыг нарийн төвөгтэйд тооцно:
-Генератор, синхрон компенсатор, генератор-трансформаторын
блок, хүчдэлийн траснформатор, ЦДШ, шинийн систем ба
секцийн схемүүдэд таслах ба залгах аппаратууд,
газардуулагчтай хуурай салгуур, реле хамгаалалтын
байгууламж, аваари эсэргүүцэх ба горимын автоматикийг хатуу
дараалалтайгаар сэлгэн залгах шаардлагатай үйлдлүүд
-Тосон таслуурыг тойруу буюу шин холбогч таслуураар орлуулах
үйлдэл
-Холболтыг шинийн нэг системээс нөгөөд шилжүүлэх үйлдэл
-Холболт дээрээ 1-ээс дээш таслууртай схемд сэлгэн залгалт
хийх үйлдэл.

Эрчим хүчний үйлдвэр, байгууллагын техникийн
удирдлагаар батлагдсан нарийн төвөгтэй сэлгэн залгалтуудын
жагсаалт нь нэгдсэн сүлжээ, цахилгаан станц, дэд станц,
цахилгаан дамжуулах ба түгээх сүлжээнүүдийн диспетчерийг
удирдах щитүүдэд хадгалагдаж байх ѐстой.

Схем, тоноглолын бүрэлдэхүүн, хамгаалалт ба
автоматикийн төхөөрөмжүүдэд өөрчлөлт орох тухай бүр нарийн
төвөгтэй сэлгэн залгалтын жагсаалт зохих өөрчлөлт оруулах
ѐстой.
6.8.3. Давтан хийгддэг сэлгэн залгалтад сэлгэн залгалтын
үлгэрчилсэн хөтөлбөр, бланк ашиглана.
Аваари арилгах буюу тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэлгэн
залгалтыг бланкгүйгээр гүйцэтгэхийг зөвшөөрөх боловч, уг
үйлдлийг хийсний дараа шуурхай ажиллагааны журналд
тэмдэглэсэн байх ѐстой.
6.8.4. Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын бланк, хөтөлбөрт
цахилгаан тоноглолын холболтын схем болон РХА-ын хэлхээнд

228

сэлгэн залгалт хийх үйлдлүүдийн дараалал ба журмыг тогтоосон
байх ѐстой.

Сэлгэн залгалтын бланк нь товчилсон бичлэг, таних
тэмдэг хэрэглэсэн хүснэгт маягаар хийгдсэн байж болно.

Цахилгаан тоноглол, байгууламжуудад сэлгэн залгалт
хийх үед шуурхай ажиллагааны удирдах хүмүүс сэлгэн
залгалтын хөтөлбөр /үлгэрчилсэн хөтөлбөр/-ийг ашиглах ѐстой.

Сэлгэн залгалтыг гардан гүйцэтгэгч нь сэлгэн залгалтын
бланкыг бичиж, хянуулсан байх ѐстой.

Шинэ тоноглол ашиглалтад орох, хуучирсан тоноглолыг
солих буюу хасах, хуваарилах байгууламжийг өөрчлөх, РХА-ийн
байгууламжийг өөрчлөх буюу шинэчлэх үед цахилгаан
тоноглолын ерөнхий схемд гарсан өөрчлөлтүүдийг сэлгэн
залгалтын үлгэрчилсэн хөтөлбөр ба бланкад тусгасан байвал
зохино.
6.8.5. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний схем ба ажиллагааны
горим болон РХА-ын байгууламжид өөрчлөлт оруулахаар
төлөвлөхдөө сэлгэн залгалтын бланкуудад оруулах
өөрчлөлтүүдийг урьдчилан боловсруулсан байвал зохино.
6.8.6. Цахилгаан станц ба дэд станцуудад хийгдэх бүх төрлийн
сэлгэн залгалтуудыг гүйцэтгэхэд, цахилгаан системийн
найдвартай ажилагааг алдагдуулахгүй байх болон аюулгүй
ажиллагааны шаардлагын дагуу боловсруулсан сэлгэн залгалт
хийх ажлын байрны зааврыг тухай бүр хатуу баримтлах ѐстой.
6.8.7. Шуурхай ажиллагааны дээд шатны диспетчерийн
удирдлаганд байдаг цахилгаан тоноглол ба РХА-ийн тоноглолын
сэлгэн залгалтыг, түүний шууд шийдвэрээр гүйцэтгэх бөгөөд
хэрвээ дээд шатны удирдлагын мэдэлд байдаг бол сэлгэн
залгалтыг түүний зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

Хойшлуулах боломжгүй онцгой /байгалийн гамшиг, гал
түймэр, аваари, осол/ тохиолдолд сэлгэн залгалтыг шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсийн шийдвэр зөвшөөрөлгүй
гүйцэтгэж, дараа нь мэдэгдэхийг зөвшөөрнө.

Гал түймэр ба аваари арилгах үед шуурхай ажиллагааны
хүмүүс нь ажлын байрны зааврын дагуу ажиллах ѐстой.
6.8.8. Сэлгэн залгалт хийх шийдвэрт цахилгаан байгууламжийн
схем ба РХА-ийн хэлхээнд хийх үйлдлүүдийн дараалал ба
шуурхай ажиллагааны дээд шатын хүмүүсээс өгсөн тодруулгууд
тусгагдсан байх ѐстой.

Сэлгэн залгалт гардан хийх хүнд нэг удаад тодорхой нэг
зорилгоор зөвхөн нэг сэлгэн залгалт хийх үүрэг өгнө.

229

Сэлгэн залгалтыг явуулын шуурхай бригад гүйцэтгэх үед
холбоо барих боломжгүй бол нэг явалтаар хэд хэдэн сэлгэн
залгалт хийж болох бөгөөд тоог нь үүрэг өгөгч тогтоож өгөх
ѐстой.
6.8.9. Нарийн төвөгтэй сэлгэн залгалтыг хоѐр хүн хийх ѐстой
бөгөөд нэг нь хянагчийн үүрэг гүйцэтгэнэ. Сэлгэн залгалтыг хийж
байгаа хоѐр хүний аль дээд тушаалтай нь хянагчийн үүргийг
гүйцэтгэнэ. Сэлгэн залгалт зөв хийх хариуцлагыг хоѐр хүн хамт
хүлээнэ.

Ээлжинд ганцаар ажилладаг шуурхай ажиллагааны
ажилтан нарийн төвөгтэй сэлгэн залгалтыг гүйцэтгэх бол,
хянагчийн үүргийг тухайн цахилгаан байгууламжийн схем болон
сэлгэн залгалт хийх дүрмийг мэддэг, байгууллагын захирамжаар
томилогдсон захиргаа техникийн ажилтан гүйцэтгэж болно.

Нарийн төвөгтэй сэлгэн залгалт хийхэд РХА-ийн
хэлхээнд гурав дахь этгээдийг РХА-ийн албанаас авч
ажиллуулахыг зөвшөөрнө.
Энэ хүн нь сэлгэн залгалтын бланктай урьдчилан танилцаж
гарын үсэг зурсан байх ба үйлдэл бүрийг сэлгэн залгалт хийж
байгаа хүний шийдвэрээр гүйцэтгэх ѐстой.

Нарийн төвөгтэйгээс бусад сэлгэн залгалтыг ээлийн
бүрэлдэхүүнээс нэг хүн гүйцэтгэхийг зөвшөөрнө.
6.8.10. Цахилгаан төхөөрөмж хүчдэлгүй болсон тохиолдолд,
шуурхай ажиллагааны хүмүүс нь ямарч анхааруулгагүйгээр
хүчдэл дахин өгөгдөхөд бэлэн байх ѐстой.
6.8.11 Өөрийн хэлхээндээ таслууртай холбоосыг таслах болон
залгахдаа уг таслуурыг ашиглах ѐстой. Иж бүрэн хуваарилах
байгууламжийн тусгаарлагч, хуурай салгуур, салгах
контактуудаар дараах зүйлүүдийг таслах залгахыг зөвшөөрнө.
Үүнд:
-110-220 кВ-ын трансформаторын саармаг цэгийн залгалт таслалт,
-Газардуулгагүй сүлжээний газардуулах нум унтраах 6-35 кВ-ын
реакторыг залгах ба таслах
-6-500 кВ-ын хүчдэлийн трансформаторын соронзон үүсгэх гүйдлийг
таслах ба залгах
-Агаарын ба кабель шугамын цэнэглэлтийн ба газардлагын гүйдлийг
таслах
-Норматив-техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан нөхцөлд
холболтуудын ба шинийн системийн цэнэглэлтийн гүйдлийг таслах,
-6-10 кВ-ын битүү сүлжээнд хуурай салгуураар 70А хүртэлх
тэгшитгэх гүйдлийг таслах болон тасархай байгаа хуурай салгуурын

230

контактууд дээрхи хүчдлийн зөрүү 5%-иас ихгүй байхад хуваагдмал
байгаа шугамыг залгаж битүү хэлхээ үүсгэхийг зөвшөөрнө.
-Таслахад өөрөө эвдрэх буюу дэд станцыг хүчдэлгүй болгоход
хүргэх гэмтэлтэй 220 кВ ба түүнээс дээш хүчдлийн таслуурыг уг
шинийн системд зэрэгцээ залгагдсан нэг буюу өөр систем шинийн
холболтын хэд хэдэн таслууртай хэлхээтэй нөхцөлд /1.5-ын өнцөг
буюу 4 өнцөгтэй схем г.м/ хуурай салгуураар нь алсаар таслахыг
зөвшөөрнө.
-Хуурай салгуураар таслах ба залгаж болох гүйдлийн зөвшөөрөгдөх
хэмжээг техникийн нормативыг үндэслэн тогтооно.
-Цахилгаан тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үйлдлийн дараалал
болон гүйцэтгэх нөхцлийг байгууллагын заавруудад тодорхой
тусгасан байвал зохино.
6.8.12. Сэлгэн залгалт гардан хийдэг шуурхай ажиллагааны хүмүүс
аюулгүй ажиллагааны хоригуудыг дур мэдэн ажлаас гаргахыг
хориглоно.

Таслуурын тасархай байдлыг газар дээр нь шалгаж
хоригийн татгалзсан шалтгааныг илрүүлсний дараа байгууллагаас
бичгээр эрх олгосон хүний удирдлагын дор хоригийг ажлаас гаргаж
болно.
6.8.13. 1000В-оос дээш хүчдэлтэй хуваарилах байгууламжинд нэгэн
систем шинийн холболтыг өөр систем шинд шилжүүлэх ажлыг хоѐр
хүн гүйцэтгэх ѐстой. Цахилгаан станцад хянагч нь мэргэшлийн V-аас
доошгүй, хот болон орон нутгийн хуваариалх сүлжээнд бол
мэргэшлийн IV-өөс доошгүй групптэй байх ѐстой. Бүх төрлийн
сэлгэн залгалтын үед хянагч нь шуурхай ажиллагааны хүмүүсээс
гадна, тухайн цахилгаан төхөрөмжийг үйлчилдэг, түүний схем ба
сэлгэн залгалт хийх дүрмийг мэддэг инженер техникийн хүмүүс
байж болно.

Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын үед оролцох эрх
бүхий албан тушаалтаны нэрсийн жагсаалтыг цахилгаан станц,
шугам сүлжээг байгууллагуудын ерөнхий инженерүүд баталсан байх
ѐстой.

Цахилгаан станц дэд станц, хуваарьлах сүлжээн дэх татаж
гаргадаг тэргэнцэр бүхий 1000В-оос дээш хүчдэлтэй иж бүрэн
хуваарьлах байгууламж /ИБХБ/ иж бүрэн трансформаторын дэд
станц /ИБТС/-д мэргэжлийн VI-өөс доошгүй групптэй нэг хүн сэлгэн
залгалт хийхийг зөвшөөрнө.

Диспетчерийн удирдлагаас гадна байдаг 35 кВ ба түүнээс
доош хүчдэлтэй хуваарьлах шугам сүлжээний сэлгэн залгалтыг
инженер техникийн удирдах ажилтан /салбарын дарга, мастер/-ын
шийдвэрээр гүйцэтгэж болно. Ийм сэлгэн залгалт хийгдэж байх
объектуудын хэрсийн жагсаалт, сэлгэн залгалт хийх журмыг

231

цахилгаан шугам сүлжээний байгууллагын ерөнхий инженер
баталсан байх ѐстой.
6.8.14. 35кВ ба түүнээс доош хүчдлийн хувиарлах цахилгаан шугам
сүлжээнд сэлгэн залгалт хийх үед дараах журмыг баримтлах ѐстой.
Үүнд:

а.Шуурхай ажиллагааны ба үйлдвэрийн захиргааны удирдах
дээд тушаалын техникийн хүмүүс /шугам сүлжээний салбарын
дарга, мастер/-ээс өгсөн даалгавар нь шуурхай ажиллагааны
журанлд заавал бичигдсэн байна.

б.Даалгавар хүлээн авсан хүн түүнийг заавал давтан хэлэх
бөгөөд реле хамгаалалт, автоматикийн хэлхээнд хийгдэх
үйлдлүүдийг оролцуулан хийх үйлдлийн дэс дарааллыг тогтоох ба
ажлын байранд ирмэгц, хүлээн авсан даалгаврын дагуу шууд сэлгэн
залгалтыг эхлэх, эсвэл телефон /радио/ холбоогоор сэлгэл залгалт
хийх зөвшөөрлийг авах үүрэгтэй.

в. Даалгаврын биелэлтийн тухай гүйцэтгэгч биеэр буюу
телефон /радио/ холбоогоор даалгавар өгсөн хүнд мэдэгдэнэ.
Мэдээллийг хүлээн авсны дараа даалгавар өгсөн хүн энэ тухай
шуурхай ажиллагааны журналд бичсэн байх ѐстой.

6.9. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн дулааны схемд хийх
сэлгэн залгалтууд

6.9.1. Дулааны схемд хийгдэх бүх сэлгэн залгалт нь тухайн
тоноглолын ашиглалтын зааврын дагуу хийгдэх бөгөөд шуурхай
ажиллагааны журналд тэмдэглэгдэх ѐстой.
6.9.2. Зааварт заагдаагүй болон хоѐр ба түүнээс дээш байгууллагын
эзэмшлийн шугам байгууламжийг хамарсан сэлгэн залгалт хийх
тохиолдолд тусгай хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ѐстой. Мөн нарийн
төвөгтэй сэлгэн залгалтыг тусгай бланк буюу хөтөлбөрийн дагуу
хийж гүйцэтгэнэ.
6.9.3. Дараах сэлгэн залгалтуудыг нарийн төвөгтэйд тооцно:
-Олон холболт ба хэсгүүдтэй шугамын хэлхээ үүсгэх ба задлах.
-Удаан хугацаа шаардах болон их урттай шугамд хийгдэх.
-Анх удаа буюу хааяа хийгддэг залгалт таслалтууд.

Анх удаа буюу хааяа хийгддэг залгалт таслалтуудад дараах
тохиолдол үйлдлүүдийг хамааруулна :
-Үндсэн ба чухал туслах тоноглолуудыг шинээр буюу шинэчлэлт
өөрчлөлтийн дараа ашиглалтанд оруулах,
-Хамгаалах байгууламжийн ажиллах чадварыг шалгах ба
тохируулах.
-Тоноглол ба дулааны сүлжээнд усан шахалт хийх.
-Цахилгаан станцын дулааны схемүүдэд өөрчлөлт оруулах.

232

-Тоноглолын ашиглалтад уламжлалт бус шинэ аргуудыг турших ба
шалгах.
6.9.4. Эрчим хүчний үйлдвэр, байгууллага бүр өөрсдийн нарийн
төвөгтэй сэлгэн залгалтуудын жагсаалтыг боловсруулж ерөнхий
инженер нь баталсан байх ѐстой.

Тоноглол шинээр ашиглалтанд оруулах, шинэчлэлт
өөрчлөлт хийх, буулгах болон технологийн схем ба технологийн
хамгаалалт, автоматикийн схемд орсон өөрчлөлтүүдийг тусган
дээрхи жагсаалтыг шинэчилж байх ѐстой. Жагсаалтыг жилд нэг удаа
шинэчлэнэ. Энэ жагсаалтын хувиуд нь эрчим хүчний үйлдвэрийн ба
цехийн шуурхай ажиллагааны ахлагчийн ажлын байранд тавигдсан
байвал зохино.
6.9.5. Тусгай бланк буюу хөтөлбөрөөр хийгдэх сэлгэн залгалтын
гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий захиргаа техникийн ажилтны
нэрсийн жагсаалтыг гаргаж тухайн үйлдвэрийн ерөнхий инженер
баталсан байна.

Хүмүүс нь өөрчлөгдөх бүрд жагсаалтыг шинэчлэж байх
ѐстой. Энэ жагсаалтын хувиудыг мөн үйлдвэрийн ба цехийн
шуурхай ажиллагааны ахлагч нарын ажлын байранд тавьсан
байвал зохино.
6.9.6. Нарийн төвөгтэй сэлгэн залгалтын жагсаалтад орсон ажлыг
тусгай хөтөлбөрөөр хийж гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг тухайн
үйлдвэрийн ерөнхий инженер батлах ѐстой. Хэрэв хөтөлбөрт
дурьдагдсан ажил нь нэг үйлдвэрийн хүрээнээс гарч өөр үйлдвэрийг
хамрахаар байвал, хамрагдах үйлдвэрүүдийн ерөнхий инженерүүд
хамтран баталбал зохино. Нарийн төвөгтэй сэлгэн залгалтуудын
хөтөлбөрт дараах зүйлүүд заагдсан байх ѐстой. Үүнд:
-Сэлгэн залгалт хийх зорилго, объект, схем.
-Сэлгэн залгалт хийхэд шаардагдах аюулгүйн нөхцөл, бэлтгэх арга
хэмжээнүүд.
-Сэлгэн залгалт эхлэх ба дуусах хугацаа.
-Сэлгэн залгалт хийх хүмүүсийн тодорхойлолт /нэр, албан тушаал,
гүйцэтгэх үүрэг г.м/
-Сэлгэн залгалт хийх дараалал, залгалт хийсний дараа хаах, нээх,
тохируулах арматурын байрлал ямар байх.
-Сэлгэн залгалт хийх явцад хяналт тавих, хариуцлага хүлээх албан
тушаалтан.
6.9.7. Эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудад нарийн төвөгтэй
сэлгэн залгалтын жагсаалтад ороогүй, олон удаа давтан хийгддэг
сэлгэн залгалтад урьдчилан бэлдсэн сэлгэн залгалтын үлгэрчилсэн
бланкийг хэрэглэнэ.

Үлгэрчилсэн бланкийг 3 жилд 1 удаа хянах боловч, сэлгэн
залгалтын нөхцөлд өөрчлөлт гарах тухай бүр шинэчилж байх ѐстой.

233

6.9.8. Сэлгэн залгалтын бланк ба хөтөлбөрөөр хийгдэх ажлууд нь
ажлын удирдагчийн хяналт дор гүйцэтгэгдэх ѐстой.

Ажлын удирдагчаар мэргэжлийн дадлага, туршлагатай
инженер техникийн ажилтанг томилно.

Ажлын удирдагчаас тусгайлан зааварчлага авсан шуурхай
ажиллагааны, шуурхай засварын, засварын ажилчин /машинч,
эргүүл жижүүр, слесарь, аппаратчин, хэсгийн жижүүр/ сэлгэн
залгалтыг гардан гүйцэтгэнэ.

Бланк ба хөтөлбөрөөр хийгдэх сэлгэн залгалтын удирдагч,
ажил гүйцэтгэгч нарын нэрсийн жагсаалтыг гаргаж техникийн
удирдлага нь баталсан байх ѐстой бөгөөд жагсаалтанд орсон
хүмүүс өөрчлөгдвөл тухай бүр жагсаалтыг шинэчилдэг байвал
зохино.
6.9.9. Сэлгэн залгалтын бланк ба хөтөлбөрийг шуурхай
ажиллагааны баримт материалтай нэгэн адил хадгалдаг байвал
зохино.

6.10.Диспетчерийн удирдлагын автоматжсан системүүд

6.10.1. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээний бүх шатны
диспетчерийн төвүүд нь диспетчерийн удирдлагын автоматжсан
систем /ДУАС/-ээр тоноглогдсон байх ѐстой.
6.10.2. ДУАС нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт,
хангалтын үйл ажиллагааг диспетчерийн шуурхай удирдлагаар
хангах асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ѐстой бөгөөд, эрчим
хүчний систем, нэгдсэн сүлжээний бие даасан ба шугам сүлжээний
газруудын дэд системүүдтэй байж болно.
6.10.3. Диспетчерийн удирдлагын бүх шатанд тэдгээрийн
зорилготой уялдан ДУАС-ийн үндсэн дээр дараах зүйлүүд хийгдэх
ѐстой. Үүнд:
-Эрчим хүчний системийн богино ба урт хугацааны горимыг
төлөвлөх
-Эрчим хүчний систем, цахилгаан станц, эрчим хүчний блок, дэд
станцуудыг хэвийн горимоор ажиллуулах
-Цахилгаан станцуудын ачаалал ба эрчим хүчний систем, шугам
сүлжээний хэрэглээний чадалд хяналт тавих
-Гарсан аваари,сааталд дүн шинжилгээ хийх
-Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтыг автоматаар хянах
-Шуурхай ажиллагааны баримтыг автоматаар бүрдүүлэх

ДУАС-ийн шийдвэрлэх асуудлын цар хүрээ, хэмжээ ба
шийдвэрлэх аргууд нь техник эдийн засгийн үзүүлэлт ба удирдлагын
найдвартай ажиллагааны шаардлагыг харгалзан зураг төслөөр
тодорхойлогдоно.

234

6.10.4. Диспетчерийн удирдлагын автоматжсан системийн техник
хэрэгслийн иж бүрдүүлэлтэд дараах зүйлүүд орно. Үүнд:
-Диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд /мэдээллийн
датчикууд, мэдээлэл дамжуулах ба телемеханикийн,
телехэмжилтийн байгууламжууд, холбооны сувгууд г. м./
-Мэдээллийг хүлээн авах ба боловсруулах хэрэгслүүд /шуурхай
мэдээлэл-удирдлагын иж бүрдэл ба тооцоолон бодох иж бүрдлийн
персоналъ компьютер болон микроконтроллерүүд, хэвлэх ба
дэлгэцээр үзүүлэх байгууламжууд тоон ба заагч хэмжүүрүүд г.м./
-Удирдлагад байх объектуудтай холбосон холбооны байгууламж
-Программ хангамж, стандартын ба хавсарга математикийн
мэдээллээр хангах байгууламжууд
-Туслах чанарын системүүд /цахилгаан тэжээл, агааржуулалт, гал
эсэргүүцэх байгууламж г.м./
6.10.5. ДУАС ба программ хангамж, бүх байгууламжууд нь
гэмтэлгүй, байнга ажиллаж байх ѐстой. Сүлжээний анхдагч схемд
гарсан өөрчлөлтийг тухай бүрд нь бүртгэж диспетчерийн удирдах
щит ба дэлгэцэнд тусгах хэрэгтэй.

ДУАС-ийн элементүүдийг засварт гаргахдаа мэдэлд нь
байдаг ээлжийн диспетчерээс зөвшөөрел авч шуурхай захиалгаар
гүйцэтгэнэ.
6.10.6. ДУАС-ийн байгууламжуудын цахилгаан тэжээл нь
баталгаатай, тасардаггүй байх ѐстой. Цахилгаан тэжээлийн
системийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага, үйлдвэрийн
ерөнхий диспетчер /албаны дарга/-ийн баталсан графикийн дагуу
тодорхой хугацаанд шалгадаг байх ѐстой.
6.10.7. ДУАС-ийн элементүүдийг байрлуулсан байр нь тоноглол ба
техникийн хэрэгслүүдийн ажиллагааны техникийн нөхцлийн
шаардлагуудыг хангасан байхаас гадна мэдээлэл оруулах ба гаргах
хэлхээний хийц, хамгаалах газардуулга болон мэдээллийн
хэлхээний газардуулга нь системийг соронзон болон хүчдэлийн
нөлөөлөлөөс хамгаалах шаардлагыг хангасан байх ѐстой.
6.10.8. ДУАС-ийн байгууламж нь мөрдөгдөж байгаа нормативын
дагуу тодорхой хугацаанд шалгагддаг байвал зохино.
6.10.9. ДУАС-ийн программ хангамжийн иж бүрдэл нь удирдлаганд
нь байгаа тоноглолын ажиллагааны горимын талаар шаардлагатай
мэдээнүүдийг хадгалдаг, ээлжийн диспетчерийн шаардлагаар зарим
мэдээллийг ялган авч хэвлэх боломжийг хангасан байвал зохино.
6.10.10. ДУАС-ийн тоноглол ба залгаанууд нь хаяг нэртэй, шуурхай
ажиллагааны зориулалт ба байрлалыг нь заасан тэмдэгтэй байх
ѐстой.

235

6.11. Диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд
/ДТУХ/

6.11.1. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээ, цахилгаан станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээ, дэд станцын диспетчерийн
удирдах төвүүд нь диспетчерийн ба технологийн удирдлагын
хэрэгслүүдээр тоноглогдсон байх ѐстой. Тэдгээр нь байнгын
тасралтгүй ажиллагаанд байж, объектууд нь хэвийн ба аваарийн
горимоор ажиллаж байх үед мэдээллийг саадгүй дамжуулах
боломжийг хангахаар байх ѐстой.
6.11.2. Цахилгаанжуулсан төмөр зам, хий ба нефть дамжуулах газар
болон эрчим хүчний үйлдвэртэй шууд холбоотой үйл ажиллагаа
бүхий үйлдвэр, байгууллагууд нь эрчим хүчний үйлдвэртэй
тохиролцсон хэмжээнд өөрсдийн диспетчерийг эрчим хүчний
диспетчертэй холбосон холбооны ба телемеханикийн
байгууламжтай байж болно.

Хэрэглэгчдийн 35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн дэд
станцууд нь тодорхой нөхцөлд эрчим хүчний системийн диспетчерт
мэдээлэл өгч байх ѐстой. Хэрэглэгчийн дэд станцаас өгөх
мэдээллийн эзэлхүүн ба чиглэлийн талаар эрчим хүчний
диспечерийн төвтэй тохиролцсон байх ѐстой.
6.11.3. Эрчим хүчний систем ба бусад үйлдвэрүүдийн диспетчерийн
төвүүдэд суурилагдсан ДТУХ-ийн тоноглолуудыг зохих шатны албад
хариуцан үйлчилнэ.

Дээд шатны удирдлагын холбоо, телемеханикийн
хэрэгслүүд доод шатны объектын байранд суурилагдсан байвал
түүний ашиглалтыг уг объектын шуурхай ажиллагааны хүмүүс
хариуцан гүйцэтгэнэ.

Цахилгаан дамжуулах шугамаар дамжих өндөр үелзлэлийн
холбоо ба телемеханикийн өндөр хүчдэлийн тоноглол /холбооны
конденсатор, өндөр давтамжийн хаагчийн реактор, нэвтрүүлэх
хөндийрүүлэгч, газардуулах хутга, антент холбооны байгууламж,
холбоосны шүүлтүүр ба тохируулагч элемент/-ийн цэнэг шавхагчийн
ашиглалтыг өндөр хүчдэлийн тоноглолыг үйлчлэгч хүмүүс хариуцан
гүйцэтгэнэ.

Гүйдлийн ба хүчдэлийн трансформаторын хоѐрдогч
ороомгийн хэлхээнд залгагдсан алсын хэмжилтийн анхдагч
/хувьсгагч/-ийн техникийн үйлчилгээ ба шалгалтыг РХА /цахилгаан
техникийн лаборатори/ ба хэмжил зүйн зохих албадууд хариуцан
гүйцэтгэнэ.
6.11.4. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээ, үйлдвэрүүдэд
ашиглагдаж байгаа ДТУХ-ийн байгууламжууд ба тоноглолуудын

236

нэрсийн жагсаалт гаргаж , холбогдох диспетчерийн албадын
удирдлагаар батлуулсан байх ѐстой.

ДТУХ-ийг үйлчлэх зааг ба албадын хоорондох харьцааг
эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээ, үйлдвэр, байгууллагуудад
мөрдөгдөж байгаа техникийн нормативыг үндэслэн боловсруулсан
зохих албадын дүрэмд тусгасан байвал зохино.
6.11.5. Холбооны гол шугамуудын техникийн үйлчилгээ нь Монгол
Улсын тээвэр холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас гаргасан "Хот хоорондын холбооны анхдагч
сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн дагуу зохион
байгуулагдана.
6.11.6. ДТУХ-ийн техникийн ба шуурхай үйлчилгээг дор дурьдсан
хэсгүүд гүйцэтгэнэ. Үүнд:
-Диспетчерийн үндэсний төвийн холбоо мэдээллийн алба.
-Цахилгаан станц, шугам сүлжээний газруудын холбоо
телемеханикийн хэсгүүд.
-Үйлдвэрүүдийн ДТУХ-ийг үйлчлэх лабораториуд.
6.11.7. ДТУХ-ийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор
диспетчерийн төв ба үйлдвэр, байгууллагуудад 24 цагийн
ажиллагаатай уг ажлыг хариуцсан шуурхай ажиллагааны ээлжийн
хүмүүсийг ажиллуулах ѐстой.
6.11.8. Төв ба үйлдвэрүүдийн хэсгүүд нь залгах, хэмжих, шалгах
байгууламжууд болон зохих хэмжээний сэлбэг, материал, багаж
хэрэгслээр хангагдсан байх ѐстой.
6.11.9. Диспетчерийн технологийн удирдлагын хэрэгсэл нь
мөрдөгдөж байгаа техникийн нормативын дагуу баталгаатай
цахилгаан тэжээлээр хангагдсан байх ѐстой.
6.11.10. Шугам сүлжээний газрууд болон ДТУХ-ийг үйлчлэх алба,
хэсгүүд нь өөрсдийн үлгэрчилсэн дүрэмд заагдсан ашиглалтын
техникийн баримтуудыг хөтлөж байх ѐстой.
6.11.11. Шинээр байгуулагдсан болон өөрчлөн сайжруулсан радио
релейний шугам ба радио холбоо /хэт богино ба богино долгионы
радио станц/-ийг ажилд оруулах ба ашиглах асуудлыг мөрдөгдөж
байгаа дүрэм, журмыг үндэслэн зохион байгуулах естой.
6.11.12. Бүх шатны үйлдвэрлэлийн телефон сүлжээний бүтэц,
чанарын үзүүлэлтүүд нь Монгол улсын холбооны салбарын эрх
бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн телефон холбооны
автоматчилсан системийн талаар гаргаж мөрдүүлсэн техникийн
нормативын шаардлагыг хангасан байвал зохино.

Утсан холбооны байгууламжууд нь мөрдөгдөж байгаа
техникийн нормативын дагуу өндөр хүчдэлийн цахилгаан
тоноглолын аюултай болон саад учруулах нөлөөллөөс
хамгаалагдсан байх ѐстой.

237

Холбооны хэвийн ажиллагаанд саад учруулж байгаа орчны
температур, чийгшилт, бусад нөлөөлөл, дуу шуугианыг хэмжих
дараалал болон гаднын саад, дуу шуугиан зөвшөөрөгдөх
хэмжээнээс хэтрэх үед ээлжийн хүмүүсээс авах арга хэмжээний
дарааллыг ажлын байрны зааварт тусгасан байх ѐстой.
6.11.13. Өндөр давтамжийн холбоо ба телемеханикийн сувагт
ашиглагдаж байгаа цахилгаан дамжуулах шугамд газардуулга тавьж
ажиллах шаардлагатай үед зөөврийн газардуулагч өндөр
давтамжийн хаалт хэрэглэх ѐстой.
6.11.14. Диспетчерийн холбоо, телемеханикийн хэрэгслийг ажлаас
гаргахдаа шуурхай захиалгаар гүйцэтгэнэ.
6.11.15. Алсаас удирдах байгууламжийн аль нэг элемент гэмтэхэд
удирдуулах тоноглол хуурмагаар /буруу/ таслагдах /залгагдах/
боломжгүй байх ѐстой.

Байгууламжийн холбоосуудын цуглуулга нь телемеханикийн
панелийн холбоостой тохиолдлоор залгагдсанаас тоноглолыг
зогсоох явуулах боломжтой байвал цуглуулга, панелуудыг
зэрэгцүүлэн байрлуулж болохгүй.
6.11.16. Алсын хэмжилт ба дохиоллын анхдагч /хувьсгагч/-аас
мэдээлэл хүлээн авч боловсруулах байгууламж хүртлэх цахилгаан
хэлхээний хийц ба ашиглалтын горим нь гаднын соронзон орны
болон бусад нөлөөлөл орж мэдээллийг гажуудуулах боломжийг
бүрэн хаасан байх ѐстой.
6.11.17. Телемеханикийн байгууламжийн цахилгаанаар холбогдсон
хэлхээ, тэдгээрийн гаднах холболт /микроконтроллер ба
телемеханикийн сувгийн аппаратуудтай холбосноос бусад/-ын
хөндийрүүлгийн эсэргүүцлийг, мөн хоорондоо цахилгаанаар
холбогдоогүй хэлхээнүүдийн хоорондох эсэргүүцлийг 250-500 В-ын
мегаомметрээр хэмжих бөгөөд эсэргүүцэл нь 1 мОм-оос доошгүй
байх ѐстой.

Хагас дамжуулагч элементтэй телемеханикийн
байгууламжийн хэлхээний хөндийрүүлгийг шалгахдаа тэдгээрийг
гэмтээхгүй байх арга хэмжээ авсан байх ѐстой.

"Ноль" нь газардуулагдсан байгууламжийн хөндийрүүлгийг
шалгахдаа урьдчилан газардуулгын утсыг салгасан байх ѐстой.

Алсын удирдлагын гаргалгын хэлхээ болон 220 В-ын
тэжээлийн хэлхээний хөндийрүүлгийг 2500-5000 В-ын
мегаомметрээр хэмжих бөгөөд эсэргүүцэл нь 10 мОм-оос доошгүй
байх ѐстой.
6.11.18. Алсын удирдлагын гаргалтын хэлхээг ажлаас гаргахдаа
цахилгаан станц, дэд станц, диспетчерийн төвүүдэд суурилагдсан
тусгай ерөнхий түлхүүр буюу таслах байгууламжийг ашиглах ѐстой.

238

Алсын удирдлага ба алсын дохиоллын холболтын
хэлхээнүүдийг тусгай салгах хавчаар буюу нэг бүрийн таслах
байгууламжаар таслах ѐстой.
6.11.19. Алсын удирдлага ба алсын дохиоллын сүлжээн дэх алсын
удирдлагын ерөнхий түлхүүр болон нэг бүрийн таслах
байгууламжаар хийх үйлдлийг зөвхөн диспетчерийн шийдвэр буюу
зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
6.11.20. ДТУХ-ийн пульт ба панель, байгууламжуудын нүүрэнд ба ар
талд диспетчерийн нэр томъѐоны дагуу зориулалтыг нь заасан
бичээс байх ѐстой. Тэдгээр дээр суурилагдсан аппаратууд дээр нэр
ба маркийг бичнэ.

Телемеханикийн байгууламжийн гадна хэлхээний утасуудад
гүйцэтгэлийн схемтэй тохирсон төрөлжилт /маркировка/-ийн пайз
зүүсэн байна.
6.11.21. ДТУХ-ийг үйлчлэгч үйлдвэрлэлийн салбарын ажилчид нь
зааврын дагуу тогтмол үзлэг хийх бөгөөд үзлэгийн үед сэлгэн залгах
байгууламжийн байрлал зөв эсэх, дохиоллын бүрэн бүтэн байдалд
онцгой анхаарах хэрэгтэй.

ДТУХ-ийн бүрэн ба хэсэгчилсэн шалгалт хийх, засварлах
ажлыг дээд шатны диспетчерийн албаны зөвшөөрөлтэй, батлагдсан
графикийн дагуу хийж гүйцэтгэнэ.

ДТУХ-ийн гарсан гэмтэл, буруу үйлдлийг шуурхай арилгаж
тогтоогдсон журмын дагуу бүртгэж, судалгаа шинжилгээ хийдэг байх
ѐстой.

Хэрэв байгууламжууд буруу ажиллах, гэмтэх буюу
үзүүлэлтүүд нь норм хэмжээнээс зөрсөн байвал дээд шатны
диспетчер ба ДТУХ-ийг үйлчлэгч албанд мэдэгдэж нэмэгдэл
шалгалт хийж зөрчлийг арилгах ѐстой.

239

Дүрэмд хэрэглэгдсэн зарим нэр томъѐоны
орос -монгол толь, тайлбар.

Адсорбция чийг шингээх
Адсорбционный фильтр шингээх шүүлтүүр
Аккумлирующий бак хуримтлуулах сав
Балансировка
Барабан жин тэнцүүлэлт
Брызгальный бассейн тогоо
Блокировка цацруулах усан сан
Бьеф хориг
Вилка
Водахранилищ усан толио, усны түвшин
Воздушный выключатель сэрээ
Вкладыш подшипника усан сан, хиймэл нуур
Вальцовка агаарын таслуур

Вентилятор холхивчийн ивээс
Вентиляция /хэлбэлт, хэлбэн
Горелка шахаж холбох/
Градирня салхилуур
Дамба
салхилуулга
Датчик асаагуур
Демпферный бак хөргөгч цамхаг
Деформация шороон далан /ус
Дистиллят
Дозаряд үнсний хашилт/
Дренаж датчик
Ёмкость завсарын сав
Жила кабеля хэв гажилт
Зажим
нэрмэл ус
Заряд гүйцээж цэнэглэх
Затвор юүлэгч
нөөцлөх сав
Зона
Изолятор кабелийн судал
Изоляция хавчуур, холболтын
Индикатор эгнээ
Инженерные коммуникации цэнэг, цэнэглэх
Испытание суваг шуудууны
Исходная вода
Исходные данные самбаран хаалт
Калибровка бүс
хөндийрүүлэгч
хөндийрүүлгэ

мэдрэгч
инженерийн сүлжээ
туршилт
үүсгүүр ус

анхны өгөгдлүүд
заалтын хуваарь гаргах

240

Клапан хаалт /таслах, зогсоох,

Компенсация тохируулах, хамгаалах/
Конвективный нөхөх, тэнцүүлэх
шүргэлтийн /дулаан
Конденсат дамжуулалт, солилцуулга/
Контроль
Концентрат хувирсан ус
Короткозамыкатель шалгалт
Коррекция уусмал, давслаг ихтэй ус
Коррозия богино залгагч
Лаз
нарийвчилсан залруулга
Лампочка зэврэлт
Люк нээлхий /шагайх нүх,
Лопатка
Мигал шагайвар/

Набивка чийдэн, гэрлийн шил
орох нүх, амсар
Наддув далбан хүрзэнцэр
Надзор анивчуур /анивчуур гэрэл,
Накипь
Напор анивчуур хаалт г.м./
чигжээс /хөдөлгөөнгүй
Настройка уулзварын нягтруулга/
Нейтраль үлээлтэн дор
Номинальный
Нормальный хяналт
Оборудование хаг, хусам
Обратная корона усан түрэлт, шахалт
Опробование түрэлтийн даралт
Оперативный ток
тохиргоо
Отбор саармаг цэг
Отделитель анхны, анхлан тогтоосон
Отложения хэвийн
Параметр
Привод тоноглол
Принудительная циркуляция эсрэг цахилалт
Присадок ажиллуулж үзэх шалгалт
Пульпа удирдах шуурхай үйлдлийн
Пластичность
Плотина гүйдэл
Подзаряд отбор /уур авах цэг/
тусгаарлагч
хурдас
үзүүлэлт

дамжуулга
албадмал эргэлт

хольц
үнсэн хоормог

уян харимхайн чанар
далан
нэмж цэнэглэх

241

Подшипник скольжения гулсах холхивч
Пользучесть
Приспособление уяралт
Пружинная подвеска хэрэглэл
Пусковой комплекс дүүжин пүрш
ашиглалтад оруулах иж
Радиационный
Разъединитель бүрдэл
Разряд туяа цацралтын
Расширитель салгуур
Реактивная составляющая цэнэг алдах
Регенерация
Регулятор тэлүүлэгч сав
Регулирование реакгив хэсэг /хуурмаг чадал/
Репер эргүүлэн сэргээх
Резонанс тохируулагч
Ресивер
Рециркуляция тохируулга, тохируулах
репер
Розетка штепсельная резонанс
Тепловизионный хий шахах сав

Термосифонный фильтр буцааж эргүүлэх, буцааж
Типовой урсгах
Торф шигтгүүр, шигтгэх залгуур
Точка росы халалтыг харж үзэх

Туннель багаж
халааж ууршуулах шүүлтүүр
Уставка ердийн, нэг маягийн
Установка хүлэр
Устройство
Сальник хөлрөлт үүсэх цэг /
дусал үүсэх/
Сепараторный режим хонгил /газар
Сертификат доогуурх/

Содержание тавил
Сооружение төхөөрөмж
Сорбент байгууламж
Средство чигжээс /хөдөлгөөнтэй
Сопло
голын нягтруулга/
Сланц ялгах горим
гэрчилгээ, гэрчлэх
баримт
агуулалт, найрлага

барилга байгууламж
шүүх бодис
хэрэгсэл
шүршигч хошуу /ус,

хийг цацралыг
нягтруулагч/
занар

242

Стабилизатор тогтворжуулагч
Столшность
дарагдаж нийлсэн,
Фланец цулжилт
тулган холболтын
Форсировко хүрээ
Форсунк
түргэсгэл
Футеровка тургиур /ус, шингэн
түлшийг цацруулагч/
Цельносварный экран доторлогоо, дотоод

Центровк өрлөг
Циркуляция хоорондоо гагнагдсан
Шибер экран /ханан экран/
төвлөрүүлэлт /төвийг олох/
Шлам
Шлак эргэлт /хий ба шингэний/
Шуга сойлтон хаалт /утаа салхины
Электрофильтр хоолойн хаалт/
Эрозия нитэг

Электролит шаарга
мөсөн зайрмаг
цахилгаан шүүлтүүр
элэгдэл / юмны урсгалд

идэгдэх/
цахилгаан уусмал

243

Энэхүү дүрмийг 1980 онд Түлш эрчим хүчний үйлдвэрийн
Яамны коллеги, АҮБА-ын ҮЭТХ-ны тэргүүлэгчдийн хамтарсан
хурлаар
Батлагдсан дүрмийг шинэчлэн, зохих бүлгээр нэмэлт хийж
гаргав.

Монгол улсын бүх яам, тусгай газар, улс, хоршоолол,
хувийн хэвшлийн аж ахуй, байгууллагуудын харъяа цахилгаан
станц, дулааны станц, зуух, цахилгаан дулааны шунам
сүлжээнүүд болон эрчим хүчний зураг төсөл, эрдэм
шинжилгээний байгууллагууд, барилга, угсралт, засвар, туршилт
тохируулгын гүйцэтгэгч байгууллагуудад энэ дүрмийг заавал
мөрдөх ѐстой.

Энэ дүрмийг ТЭХЕГ /ЭХУГ/-ын мэргэжлийн албаны
инженерүүд боловсруулж, инженер Ч.Сүмбэрэл, Г. Энхтайван,
Ч. Баяр нар редакторлаж, ДБЯ-ны мэргэжилтэн Ш. Батренчин,
УМХГ-ын УХХМА-ны дарга Э. Түвшинчулуун, ЭХУУГҮЭХ-ын
дарга Ч. Балжинням нар хянав.

244


Click to View FlipBook Version