нэг маягийн заавар болон үйлдвэрлэсэн заводын техникийн
нөхцөлийн үндсэн дээр боловсруулагдсан байна.
4.5.21. Блокийг явуулах ба зогсоох үйл ажиллагааг ахлах
машинист удирдах ба харин их ба урсгал засвараас гарч байгаа
блокийг явуулах ажиллагааг зуух турбин цехийн дарга буюу
түүний орлогч удирдан гүйцэтгэнэ.
4.5.22. Ашиглалтанд байгаа блокийг явуулах зураг төслийн
схемд өөрчлөлт оруулахыг дараах нөхцөлд зөвшөөрнө. Үүнд:
- Тоноглолыг үйлдвэрлэсэн заводтой тохиролцсоны үндсэн дээр
явуулах горим ба схемд тодорхой зорилготой /чиглэлтэй
/туршилт хийх.
- Нэг маягийн явуулах схемд ойртуулах зорилгоор явуулах схемд
шинэчлэлт өөрчлөлт оруулах.
Явуулах схемд өөрчлөлт ба шинэчлэлт хийх ажлын эзлэхүүн
дараалалыг удирдах дээд байгууллага ба диспетчерийн төвтэй
тохиролцсон байвал зохино.
4.6.Технологийн процессийн удирдлагын систем.
4.6.1. Технологийн процессийг удирдах системийн ашиглалтын
явцад дараах нөхцөлүүд хангагдсан байх ѐстой. Үүнд
- Эрчим хүчний тоноглолуудын байдалд тавих хяналт.
- Технологийн параметрүүдийн автомат тохируулага
- Технологийн тоноглолуудын автомат хамгаалалт.
- Өгөгдсөн горимоор тоноглолыг автоматаар удирдах.
- Технологийн ба аваарийн дохиолол
- Хаах ба тохируулах арматуруудын алсын удирдлага
Технологийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны үед
тэдгээрийн бүх хэмжих хэрэгслүүд, хяналт мэдээллийн хэрэгсэл
ба программ хангамжийн иж бүрдлүүд, автомат тохируулга,
технологийн хамгаалалт дохиоллын системүүд, автомат ба
алсын удирдлага, техникийн оношлолын системүүд зэрэг нь
байнгын ажиллагаанд залгагдаж, тус тусын үүрэг зориулалт
ажлын чанарыг хангаж байх ѐстой.
4.6.2. Технологийн хяналт удирдлагын системийг үйлчлэгч
хүмүүс нь дараах нөхцөлийг хангаж ажиллана. Үүнд :
- Бүх системүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Тэдгээрийг байнга ажиллагааны бэлэн байдалд байлгах,
- Техникийн үйлчилгээ ба засварыг нь цаг хугацаанд нь хийх
- Ашиглалтын найдвартай бегөөд үр ашигтай байх нөхцөлийг
хангах
102
- Бэлтгэл багаж, сэлбэг хэрэгслэлийг бэлэн байлгах.
Технологийн тоноглолыг ажиллуулж үйлчлэгч хүмүүс нь
удирдлагын системийг цаг тухайд нь ажиллагаанд оруулж, үр
ашигтайгаар ашиглах ѐстой.
Удирдлагын системийн байгууламжуудыг бүрэн бүтэн,
цэвэр үзэмжтэй байлгах асуудлыг, тухайн хяналт удирдлагын
хэрэгсэл суурилуулагдсан үйлдвэрийн цех, нэгж хэсэг, салбарын
шуурхай ажиллагааны хүмүүс хариуцна.
4.6.3. Технологийн процессийг удирдах системийг норматив -
техникийн баримт бичгүүдээр тогтоосон хэмжээ эзлэхүүнээр,
засвар тохируулга ба үйлчилгээний хамгийн бага зардалтай байх
техникийн хэрэгслэлүүдийг ашиглан бүрдүүлж гүйцэтгэнэ.
Орон нутгийн жижиг үйлдвэрүүдэд ашиглах удирдлагын
системийн хангамжийн хүрээ хэмжээг өөрсдөө тогтооно.
4.6.4. Удирдлагын системийн цахилгаан тэжээлийг дотор нь
доор дурьдсанаар төрөлжүүлэн ангилж хангана. Үүнд
- Технологийн хамгаалалтууд ба тэдгээрийн датчикууд.
- Алсын удирдлагын байгууламж ба хоригууд.
- Технологийн хяналтын хэмжүүрүүд ба датчикууд.
- Аваарийн урьдчилсан дохиололын байгууламжууд.
- Автомат тохируулгын хэрэгслүүд.
- Тооцоолон бодох техникийн хэрэгслүүд ба датчикууд
- Галын дохиолол, гал унтраах хэрэгслүүд
- Холбоо мэдээллийн системүүд
Цаашид үндсэн тоноглолыг зогсоохгүйгээр дээрхи
хэсгүүдийн цахилгааны тэжээлийн шугамыг хэсэгчлэн таслаж
засварлахад зориулсан, тус тусын хамгаалалтуудтай дэд хэсгуүд
болгон хуваана.
Тооцоолон бодох техник хэрэгслэлийн тэжээлийн хэсгээс
бусад хэсгүүд нь технологийн шинжээрээ зуухны ба турбины дэд
хэсгүүдэд хуваагдсан байх ѐстой.
Блок төхөөрөмжийн 200/380 вольтын шуурхай /оператив/
тэжээлийн эх үүсвэр нь, өөрийн нь ба хажуугийн блокийн дотоод
хэрэгцээний 0,4 кВ-ийн хуваарилах байгууламж дахь тухайн
блокийн дотоод хэрэгцээний бэлтгэлийн бус шин, эсвэл тогтмол
гүйдлийн шитний шин буюу тасралтгүй тэжээлийн агрегатын
инвертор байвал зохино.
Дохиололын системүүдийн цахилгаан тэжээл нь аль ч
хэсгийн тэжээл бүрэн тасарсан байхад болон оруулгуудын нэг нь
тасарсан байхад ч тасрахааргүйгээр хийгдсэн байх ѐстой.
103
Технологийн удирдлагын системийн бэлтгэл цахилгаан
тэжээлийг залгах автомат хэрэгслийн бүрэн бүтэн найдвартай
байдал ба дохиололын байгууламж түүний тэжээл хэвийн байгаа
эсэхийг байгууллагын ерөнхий инженерийн баталсан графикийн
дагуу шалгаж байвал зохино.
4.6.5. Удирдлагын системийн байрны температур, чийглэг,
доргио, радиац, цахилгаан ба соронзон талбайн хүчлэг,
импульсийн хэт хүчдэл, төрөл бүрийн радио шуугиан, тоосжилт
зэрэг нь тогтоогдсон техникийн нөхцөл, норм хэмжээнээс хэтрэх
ѐсгүй.
Үйлдвэрлэлийн цех дэх технологийн хяналт, удирдлагын
системийг байрлуулсан байр, тасалгаануудад ердийн байдалд
температур нь 10- 50 °С /нэмэх/-ээс ихгүй, харьцангуй чийглэг нь
90%-иас ихгүй байх ѐстой. Аваарийн нөхцөлд бол /тоноглолоос
халуун уур, ус алдагдах үед/ температур нь 75 °С, чийглэг нь
100%-иас ихгүй байхыг зөвшөөрнө.
Удирдлагын төв ба тооцоолон бодох техник хэрэгсэл
суурьлуулагдсан байрны температур 25°С, чийглэг 40-80%-иас
ихгүй байна. Агаар солилцуулах систем нь тооцоолон бодох
хэрэгсэл найдвартай ажиллах боломжийг хангасан байх ѐстой.
4.6.6. Шүүгээ маягийн шитнүүд газардуулагдсан, хаалганууд нь
сайтар нягтруулагдсан, тогтмол гүйдлийн гэрэлтүүлгийн 12 ба
220 вольтын залгууртай байвал зохино.
Хаалганууд нь түгжээтэй, залгуурууд нь гэрэлтүүлгийн
сүлжээнд залгагдсан байна. Хэмжих багажууд, хаалтуудын
цуглуулга, блок щитний самбар, хамгаалалтын хэрэгслэлүүдийн
самбарууд, анхдагч хувьсгуурын цуглуулгын самбарууд нь
хоорондоо ба удирдлагын щиттэй телефон холбоотой байх
бөгөөд холбоо нь бүрэн бүтэн байх ѐстой.
4.6.7. Самбар, пульт, анхдагч хувьсгуур, хаах арматур болон
холбох цуглуулга дээр суурилагдсан.аппарат хэрэгслэлүүдэд
тэдгээрийн зориулалт, нэрийг тод бичсэн байх ѐстой.
Шит, завсарын холболтын хайрцаг, гүйцэтгэх механизм,
холболтын эгнээнүүд, тэдгээрт очсон кабель, утас, кабелийн
үзүүрүүд болон дулааны хэмжилтийн импульсийн шугамууд бүгд
тодорхой тэмдэглэгээ /маркировка/-тэй байх ѐстой.
4.6.8. Сорьц авах байгууламж, анхдагч хувьсгуур болон
гүйцэтгэгч механизмууд нь үйлчилгээний тавцангуудтай байх
ѐстой.
104
4.6.9. Удирдлагын системийн хэрэгсэлд холбогдох хүчний ба
хэмжилтийн кабелиудын угсралт нь цахилгаан байгууламжийн
ба галын аюулгүйн шаардлагыг хангаж байх ѐстой.
Хэмжилтийн ба хүчний кабелиудын тусгаарлагчийг
шалгах хугацаа, эзэлхүүн нь энэ дүрмийн /5.8 ба 5.9 бүлэг/
заалтын дагуу хийгдэх ѐстой.
Хэмжилтийн, хүчний ба удирлагын хэлхээг нэг кабелиар
дамжуулахыг хориглоно.
4.6.10. Кабель ба импульсын шугамууд барилгын ханыг нэвтлэн
гарсан нүх, мөн кабель ба импульсын шугам щит, самбар,
панельд орсон нүхийг чигжихдээ галын дүрмийн шаардлагыг
хангах хэрэгтэй. чигжээсний байдлыг их засварын дараа болон
шаардлагатай үед нь шалгаж байвал зохино.
4.6.11. Ипмульсийн шугам нь үлээлт гоожилтгүй нягт байх ѐстой.
Тоноглолын их засварын дараа бүх импульсийн шугамуудыг
үлээлгэх хэрэгтэй. Агаар, хаг хусам орж болох имульсийн
шугамыг ажлын байрны зааварт тусгасан хугацаанд тогтмол
үлээлгэж байвал зохино.
Импульсийн шугам эх авч байгаа хэсэгт тавигдсан
анхдагч хаалт нь тоноглол ажиллаж байхад импульсийн шугамыг
таслах боломжийг хангасан байх ѐстой. Импульсийн шугамын
анхдагч хаалтуудын засвар үйлчилгээг технологийн тоноглолыг
үйлчлэгч этгээд хариуцна.
4.6.12. Удирдлагын системд хэрэглэгдэж байгаа сервомотортой
тохируулах ба хаах хэрэгсэл нь ашиглалтын явцад нягт, чөлөөт
явалт /люфт/ болон зарцуулалтыг нэмэх хасах үзүүлэлтүүдээрээ
техникийн шаардлагыг хангаж байх ѐстой бөгөөд алсын ба
автомат удирдлагаар хаахад нэмж гараар чангалахааргүй нягт
хаагддаг байх ѐстой.
Тохируулах байгууламж ба түүний гүйцэтгэгч
механизмуудын засварыг технологийн тоноглолыг хариуцагч
хүмүүс гүйцэтгэх ба удирдлагын системийг ашиглах хүмүүс
хүлээн авна.
4.6.13. Удирдлагын хэрэгсэлд техникийн үйлчилгээ, урсгал ба их
засвар хийх ажил нь үйлдвэрлэсэн заводын заавар буюу
техникийн үйлчилгээ, засварын нормативт хугацаа ба
эзлэхүүнийг үндэслэн зохиогдсон үйлдвэрийн ерөнхий
инженерээр батлагдсан графикаар хийгдэх ѐстой.
Мэдээлэлийн ба тооцоолон бодох иж бүрдэл электрон
машины техник хэрэгслэлүүдийн засварыг мэргэжлийн
байгууллагаар заводын технологиор хийлгэх ѐстой. Мэргэжлийн
105
байгууллагад засварт өгөх ба засвараас хүлээн авах ажлыг
эрчим хүчний үйлдвэрийн хэмжүүр автоматикийн цехийн
ажилтан гүйцэтгэнэ.
4.6.14. Угсралт буюу өөрчлөлт хийсний дараа технологийн
хамгаалалтыг ашиглалтанд оруулах ажлыг үйлдвэрийн ерөнхий
инженерийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
4.6.15. Байнгын ашиглалтад оруулсан технологийн хамгаалалт
нь тоноглолын ажиллах хугацаанд тасралтгүй ажиллаж байх
ѐстой. Гэмтэлгүй технологийн хамгаалалтыг ажлаас гаргахыг
хориглоно.
Хамгаалалтыг дараах тохиолдлуудад ажлаас гаргана.
Үүнд:
- Үндсэн тоноглолын ашиглалтын зааварт, тоноглолын
шилжилтын горимд ажиллах үед хамгаалалтыг ажлаас гаргах
шаардлагатай гэж заасан байвал.
- Хамгаалалтын хэвийн бус байдал илт мэдэгдэж байвал,
шуурхай ажиллагааны дэвтэрт тэмдэглэж, станцын ерөнхий
инженерт мэдэгдэж, ээлжийн даргын шийдвэрээр таслана.
- Үйлдвэрийн ерөнхий инженер баталсан графикийн дагуу үзлэг
шалгалт хийхэд
Ажиллаж байгаа тоноглолын хамгаалалтын хэлхээнд
засвар, тохирууллага хийхийг хориглоно.
4.6.16. Бэлтгэл технологийн тоноглолыг автоматаар залгах
төхөөрөмж ба хамгаалалтын системийн хэвийн байдлыг
холбогдох цехийн ажилтан ба эдгээр хэрэгслийг үйлчлэгч хүмүүс
хамтран дараах тохиолдлуудад жинхэнэ үйлчилгээгээр нь
ажиллуулж шалгах ѐстой. Үүнд :
- 3-аас дээш хоног зогссон тоноглолыг явуулах болсон бол,
-Тоноглол нь 3-аас доош хоног зогссон боловч, энэ хугацаанд
хамгаалалтын хэлхээнд нь засвар хийгдсэн бол,
Тоноглолын дулааны төлөв байдлын улмаас жинхэнэ
үйлчилгээгээр нь шалгах боломжгүй бол, гүйцэтгэх механизмыг
нь салгасан байдлаар хамгаалалтыг шалгаж болно.
4.6.17. Технологийн хамгаалалтын хэрэгслүүд / анхдагч хэмжих
хувьсгуурууд, хэмжих хувьсгуурууд, хэмжих багажууд, холболтын
цуглуулгууд, түлхүүр ба сэлгэн залгагчууд, импульсийн шугамын
хаалт г,м/ нь өөрсдийн гадаад ялгах тэмдэгтэй /улаан өнгө г,м/
байх ѐстой.
Хамгаалалтын панелийн ар, өвөр талд болон
суурилагдсан аппаратууд нь тэдгээрийн зориулалтыг
тодорхойлсон хаягтай байх ѐстой.
106
Хэмжүүрийн хуваарь дээр хамгаалалт ажиллах тавилыг
тэмдэглэсэн байна.
4.6.18. Технологийн хамгаалалтын ажиллах хугацаа ба тавилыг
тоноглолыг үйлдвэрлэсэн завод тодорхойлно, Тоноглолд
өөрчлөлт оруулсан буюу үйлдвэрлэсэн заводын өгөгдөхүүн
байхгүй бол ажиллах хугацаа ба тавилыг туршилтын үндсэн дээр
тогтоох хэрэгтэй.
Тавилыг өөрчлөх хэрэгсэлтэй хамгаалалтын аппаратыг
битүүмжлэн ломбодох /бичдэг багажнаас бусдыг/ ѐстой. Ломбыг
зөвхөн хамгаалалтад үйлчилдэг ажилтан авч болох бөгөөд энэ
тухайгаа шуурхай ажиллагааны журналд бичсэн байх ѐстой.
Ломбыг авахыг зөвхөн хамгаалалтыг тасалсан нөхцөлд
зөвшөөрнө.
4.6.19. Тоноглолыг зогсоох үйлчилгээтэй технологийн
хамгаалалт нь ажилласан анхны шалтгааныг мэдээлж үлдээх
төхөөрөмжтэй байх ѐстой.
Хамгаалалт ажилласан анхны шалтгааныг мэдээлж
үлдээх төхөөрөмж, түүний хамтад болсон үйл явдлыг бүртгэн
бичигч хэрэгсэл нь хамгаалагдаж байгаа тоноглол ажиллаж байх
бүх хугацаанд тасралтгүй ажиллагаанд байх ѐстой.
Хамгаалалт ажилласан ба буруу ажилласан болон
ажиллаагүй бүх тохиолдолыг бүртгэж, тэдгээрийн шалтгаан ба
гэмтлүүдэд дүн шинжилгээ хийж, найдвартай ажиллагааг хангах
шаардлагатай арга хэмжээг авч байвал зохино.
Технологийн хамгаалалтыг шинэчлэн өөрчилсөнөөс
бусад шалтгаанаар ашиглалтаас хасаж, тухайн тоноглолыг
хамгаалалтгүй ажиллуулахыг хориглоно.
4.6.20. Ашиглалтанд байгаа автомат тохируулагчууд нь
технологийн үзүүлэлтүүдийг тухайн тоноглолын норматив-
техникийн баримт бичигт заасан хэмжээнд барьж ажиллах
боломжтой байх ѐстой.
Хэвийн ажиллагаатай автомат тохируулагчийг зөвхөн
ашиглалтын зааварт заасан тохиолдолд таслаж болно.
4.6.21. Технологийн тоноглол нь энэ дүрмийн шаардлага болон
автоматжуулсан тоноглол үйлдвэрлэгч заводын техникийн
шаардлагыг хангасан байх ѐстой.
4.6.22. Ашиглалтанд оруулсан автомат тохируулагч бүрт,
тэдгээрийн эвдэрсэн хэсгийг солих болон засварын дараа
тохиргоо /настройка/-ыг нь сэргээхэд ашиглах өгөгдэхүүнүүд
байх ѐстой.
107
4.6.23. Удирдлагын технологийн алгоритмд нь засал
/корректировка/ буюу тохируулга /наладка/ хийгдсэн логик
удирдлагын хэрэгслийг үйлдвэрийн ерөнхий инженерийн
шийдвэрээр ашиглалтанд оруулна.
4.6.24. Ашиглалтанд оруулсан логик удирдлагын хэрэгсэл нь
зохих технологийн программ /алгоритм/-ыг гүйцэтгэх боломжтой
байх ѐстой.
Логик удирдлагын хэрэгслийн ажиллах чадварыг, түүний
шүүгээ болон гадаад хэлхээний хүрээнд шалгах ажлыг
удирдлагын хэрэгсэлд үйлчилгээ хийдэг ажилтан гүйцэтгэх
бөгөөд энэ ажлыг 3-аас дээш хоног зогссон төхөөрөмжийг
явуулахын өмнө хийх ѐстой.
Хэрэв технологийн тоноглолыг 3-аас цөөн хоног зогсоох
хугацаанд логик удирдлагын хэрэгслийн хэлхээнд засвар,
тохируулгын ажил хийгдсэн буюу өмнө нь гол хэсэгт нь ажил
хийгдсэн бол логик удирдлагын хэрэгслийн ажиллах чадварын
шалгалтыг, хариуцсан цехийн ажилтан болон үйлчлэгч нар
хамтран, зогсож байгаа тоноглолын гүйцэтгэгч хэрэгслэлүүдэд
үйлчлүүүэх замаар шалгаж үзвэл зохино.
Хэрэв тоноглол нь халуун байдалд байвал гүйцэтгэгч
хэрэгслэлүүдэд нөлөөлөлгүйгээр шалгана.
Ажиллах чадварыг шалгах дараалал ба ажлын
эзлэхүүнийг үйлдвэрийн ерөнхий инженерээр батлуулсан
зааварт тусгасан байвал зохино.
4.6.25. Ажиллаж байгаа тоноглолын логик удирдлагын
хэрэгслийн гадаад хэлхээнд засвар, тохируулгын ажил хийхийг
хориглоно.
Логик удирдлагын гол хэсэг /шүүгээ/-т тохируулгын ажил
хийхдээ түүнээс гүйцэтгэгч хэлхээнүүдийг заавал тасалсан байх
ѐстой. Гол хэсэгт гүйцэтгэгч хэлхээг залгах ажлыг зөвхөн зогсож
байгаа тоноглол дээр хийхийг зөвшөөрнө.
4.6.26. Функционал хэсгүүдийн технологийн алгоритмын бүх
өөрчлөлтүүд нь үйлдвэрийн ерөнхий инженерээр батлагдсан
байх ѐстой.
4.6.27. Хэрэв зураг төсөлд заагдсан тоног төхөөрөмжийг
эзэмших хугацаанд автомат тохируулагч, логик удирдлагын
хэрэгсэл болон тооцоолон бодох системүүдийг ашиглалтанд
оруулаагүй бол, тийнхүү ашиглалтанд оруулахаас татгалзсан
шалтгааны тодорхой үндэслэл бүхий техникийн шийдвэр, болон
төслийн дутагдлыг гүйцээж боловсруулах талаар зураг төслийн
байгууллагад өгөх даалгавар гаргасан байх ѐстой.
108
Техникийн шийдвэрийг зураг төслийн байгууллагатай
зөвшилцөх ба удирдах байгууллагаар батлуулсан байна.
4.7.Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний ус бэлтгэл
ба ус -химийн горим
4.7.1. Ус бэлтгэх төхөөрөмжийн ашиглалт ба ус - химийн горим
нь цахилгаан, дулааны станц ба дулааны шугам сүлжээний бүх
дулааны тоног төхөөрөмж, шугам хоолойнуудын дотор талд
зэврэлт явагдах, мөн дулаан дамжуулагч солилцуулагч
гадаргуунуудад хаг хусам тогтох, турбины урсгал хэсэгт хурдас
хуримтлагдах болон бусад химийн бохирдлын улмаас тоноглол,
шугам хоолой гэмтэх, эдийн засгийн үзүүлэлт буурахаас
сэргийлж найдвартай, ашигтай ажиллагааг хангах ѐстой.
4.7.2. Цахилгаан, дулааны станц, дулааны шугам сүлжээний ус -
химийн горимд хяналт тавих үүргийг хими цех /лаборатори буюу
хэсэг/ -ийн ажилтанууд хариуцан гүйцэтгэнэ.
Ус ба уурын чанарыг муутгах нөлөө үзүүлж болох тоног
төхөөрөмжийг ажилд залгах буюу таслах үйлдэл хийхдээ хими
цехтэй зөвшилцсөн байх ѐстой. Тоноглолд дотоод үзлэг хийх,
хурдас тундаснаас сорьц авах, шугам хоолойноос шинжилгээний
огтлол тайрдас авах, үзлэгийн акт тогтоох, мөн ус - химийн
горимтой холбоотой аваари гэмтлийг шалгаж судлах ажлыг
холбогдох цех нь хими цехийн төлөелөгчийг оролцуулан
гүйцэтгэнэ.
Станц, шугам сүлжээний ус бэлтгэх ба конденсат
цэвэрлэх байгууламжийн ажиллагаа болон ус- химийн горимд
нөлөөлөх тоноглолын бүтэц ба төслийн схемд өөрчлөлт оруулах,
ус бэлтгэл ба ус - химийн горимд шинэ арга, технологи
нэвтрүүлэх болбол салбарын удирдах байгууллагаас зөвшөөрөл
авбал зохино.
Ус бэлтгэл ба усны нэмэлт боловсруулалт
4.7.3. Ус бэлтгэлийн байгууламжийг бүх туслах тоноглолууд
болон химийн бодисын агуулахын хамт, дулааны эрчим хүчний
тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд хүлээн авахын өмнө хийх
угаалгаас 2 сарын өмнө угсралтыг дуусган /хүлээлгэн өгсөн/
ашиглалтанд оруулсан байх ѐстой.
Турбины ба бохирдсон конденсатыг цэвэрлэх
байгууламж болон, усны нэмэлт боловсруулалт хийх
төхөерөмжүүд нь зуух /блок/ -ыг явуулахаас 2 сарын өмнө
угсрагдаж, тохируулга хийгдсэн байх ѐстой.
109
Станцын хэмжээний давсгүйжүүлсэн ус ба конденсат
хадгалах савнуудын угсралт, тэдгээрийн дотор талын зэврэлтээс
хамгаалах бүрхүүл хийх ажлыг, үйлдвэрийн эрчим хүчний эхний
блокийг явуулахын өмнөх цэвэрлэгээ эхлэхээс өмнө дуусгасан
байх ѐстой.
4.7.4. Ус бэлтгэл, конденсат цэвэрлэх болон нэмэлт
боловсруулалтын ажиллагааг механикжуулах ба автоматжуулах
байгууламжууд болон химийн хяналт тавих хэрэгсэл, автоматууд
нь зохих тоноглол ба агрегаттайгаа хамт ажилд орсон байна.
4.7.5. Ус бэлтгэлийн ба конденсат цэвэрлэх байгууламжуудын
тоноглол, шугам хоолой ба хаалт арматурууд болон зэврэлт
үүсгэх орчинд байгаа барилгын бүтцүүд нь зэврэлтээс хамгаалах
бүрхүүлтэй буюу зэвэрдэггүй материалаар хийгдсэн байвал
зохино.
4.7.6. Ус бэлтгэлийн ба конденсат цэвэрлэх болон нэмэлт
боловсруулалтын тоноглолуудын их засварыг 3 жилд 1 удаа,
урсгал засварыг шаардлагатай үед нь, шүүгч бодисын түвшинг
хэмжих ажлыг 2 жилд 1 удаа тус тус хийж гүйцэтгэнэ.
4.7.7. Хэт өндөр даралтын эрчим хүчний блок-д норматив-
техникийн баримт бичгүүдээр зөвшөөрөгдсөн нөхцөлд, гидразин-
аммиакийн, нейтраль-хүчилтөрөгчийн, хүчилтөрөгч-аммиакийн
болон гидразины зэрэг ус - химийн горимыг ашиглаж болно.
4.7.8. Ердийн эргэлттэй зуухны барабанд фосфатын уусмал өгч
зуухны усыг фосфатжуулах арга хэмжээг зохион байгуулсан
байх ѐстой. Шаардлагатай үед тогооны усны рН-ийн хэмжээг
идэмхий натрийн уусмал хэрэглэж өөрчилнө.
40-100 кг/см2 /3.9-9.8 МПа/даралттай зууханд фосфатжуулалтын
оронд тогооны усыг трилоноор боловсруулж болно.
4.7.9. 70 кг/см2 /7 МПа/ хүртэлх даралттай зуухнуудад тэжээлийн
усны хүчилтөрөгчийг бүрэн ялгахын тулд деаэратораас гадна
тэжээлийн усыг сульфит натр буюу гидразинаар боловсруулж
болно.
Хүчилтөрөгчийн ус - химийн горимоор ажилладаг хүнс,
эм, микробиологийн үйлдвэрт өгөх уур боловсруулдаг
зуухнуудаас бусад 70 кг/см2 ба түүнээс дээш даралттай зуухны
конденсат буюу тэжээлийн усыг зөвхөн гидразинаар
боловсруулна. Тэжээлийн усны рН-ийн хэмжээг зохих түвшинд
байлгахын тулд усанд нь шаардагдах хэмжээний аммиак хийж
өгнө.
110
Химийн хяналт
4.7.10. Цахилгаан, дулааны станцад химийн хяналт нь дараахь
нөхцлүүдийг хангахад чиглэгдэнэ. Үүнд
- Дулааны эрчим хүчний ба дулааны шугам сүлжээний болон
тэдгээрийн ус бэлтгэлийн тоног төхөөрөмжийн ажиллагааны
явцад гарах зэврэлт, хаг хусам, бусад хурдас үүсгэж болохуйц
горимын зөрчлийг цаг тухайд нь илрүүлэх
- Ус, уур, конденсат, хаг хусам, химийн бодис, угаалт хийх ба
битүүмжлэхэд ашиглах уусмал, тулш, үнс, нурам, утаа, тос,
борооны ус зэргийн бүтэц найрлага ба чанарыг тодорхойлох,
- Үйлдвэрийн байр, агуулах сав, худаг, хонгил бусад газрын
доорх байгууламжууд дахь агаарын найрлага, бохирдолт,
утааны хийн шинжилгээ хийх,
4.7.11. Дээрхи химийн хяналтуудыг бүрэн хийхэд шаардагдах
багаж хэрэгсэл, төхөөрөмжеөр хангагдсан шуурхай
шинжилгээний ба төвлөрсөн лабораторийг байгуулсан
тохиолдолд л, цахилгаан дулааны станцыг ашиглалтанд
оруулахыг зөвшөөрнө.
4.7.12. Уур усны шугамын дагуух хяналтын хэсгүүдэд уур, усны
сорьц авах цэгүүд байх ѐстой бөгөөд тэдгээр нь сорьцыг 20-40°С
хүртэл хөргөх хөргүүртэй байх ѐстой. Сорьц авах шугам ба
түүний хөргүүрийн хөргөх гадаргуу нь зэвэрдэггүй гангаар
хийгдсэн байна.
200 МВт болон түүнээс дээш чадалтай блокуудтай
конденсацын цахилгаан станц болон 50МВт болон түүнээс дээш
чадлын дулаацуулгын дулааны цахилгаан станц /ТЭЦ/ -уудад
сорьц авах шугамуудыг шуурхай лабораторитай зэргэлдээх
салхилууртай тусгай зориулалтын байранд оруулсан байвал
зохино.
4.7.13. Тоног төхөөрөмжид дотоод үзлэг хийхдээ хоолойноос
зохих хэрчмийг огтолж авах ба турбины урсгал хэсгийн болон
халаагчийн хананд сууж тогтсон хурдсаас сорьц авсан байх
ѐстой. Хоолойноос тайрдас авах газар ба хугацааг "Дулааны
станцын үндсэн тоноглолын байдалд хяналт тавих аргачилсан
зааварчлага"-ын дагуу тогтооно.
Тоноглолын дотоод үзлэгээр илэрсэн хурдсын химийн
бүтэц ба чанарт дүн шинжилгээ хийж тоноглолын дотоод
гадаргуугийн байдал ба химийн цэвэрлэгээ хийх шаардлага
болон цаашид зэврэлт, хурдас үүсэлтийг зогсоох арга
хэмжээнүүдийг тусгасан акт бичсэн байх ѐстой.
111
Уур ба усны чанарын норм
4.7.14. Усны ердийн эргэлттэй зуухны ханасан уурын болон
уурын температурын бүх төрлийн тохируулагчуудын дараах хэт
халсан уурын чанар нь дараах нормуудыг хангасан байх ѐстой.
Үүнд :
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100 (9,8) 140 (13,8)
Натрийн нэгдлийн
Агуулалт мкг/дм3 Конд. ДЦС 60 15
5 -ээс ихгүй
Дулаанжуулгын ДЦС 100 25 5
Цахиурын хүчлийн агуулалт нь 70 кгс/см2 ба түүнээс
дээш даралтын зуухнуудад конденсацын цахилгаан станцад 15
мкг/дм3, дулаанжуулалтын цахилгаан станцад 25мкг/дм3 -ээс тус
тус ихгүй байна.
рН -ийн хэмжээ нь бүх даралтын зуухнуудад 7,5 -аас ихгүй байх
ѐстой.
Хувийн цахилгаан дамжуулах чадвар :
100 кгс/см2 даралттай зууханд
140кгс/см2 даралттай зууханд - 0,5 мкС/см-ээс ихгүй
- 0,3 мкС/см-ээс ихгүй
4.7.15. Усны ердийн эргэлттэй зуухны тэжээлийн усны чанарын
үзүүлэлтүүд нь дараах нормыг хангасан байх ѐстой. Үүнд Зуухны
хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100(9,8) 140(13,8)
Ерөнхий хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/
Шингэн түлшний зууханд 5 1 1
Бусад түлшний зууханд 10 3 1
Төмрийн нэгдлүүдийн агуулалт мкг/дм3
Шингэн түлшний зууханд 50 20 20
Бусад түлшний зууханд 100 30 20
Деаэраторт орох усан дахь зэсийн нэгдлүүдийн агуулалт мкг/дм3
Шингэн түлшний зууханд 10 5 5
Бусад түлшний зууханд -- 5 5
Деаэраторын дараах усанд ууссан
Хүчилтөрөгч мкг/дм3
20 10
Нефть бүтээгдэхүүний агуулалт мкг/дм3
0,5 0,3 0,3
рН -ийн хэмжээ 8,5-9,5 9,1+0,1 9,1+0,1
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 70-100 (7,0-0,9) 140 (13,8)
Цахиурын хүчлийн агуулалт мкг/дм3
Конденсацын ба дулаацуулгын станцад 80 30
Үйлдвэрийг уураар ханадаг станцад Туршилтаар 60
4.7.16. 140 кг/см2 /13.8 МПа/ даралттай зууханд натрийн
нэгдлийн агуулалт 50 мкг/дм -аас ихгүй байх ѐстой. Харин хэт
112
халсан уурын температурыг өөрийн конденсатыг шүршиж
тохируулдаг станцад зохих өөрчлөлт оруулж болно.
100 кг/см2 /9.8 МПа/-аас дээш даралттай зууханд хувийн
цахилгаан дамжуулах чадварын хэмжээг эрх бүхий
байгууллагаас тогтоож өгнө.
Усыг гидразинаар боловсруулдаг бол гидразины
агуулалт нь 20 - 30 мкг/дм байх ба зуухыг явуулах зогсоох үед
3000 мкг/дм хүргэхийг зөвшөөрнө.
Аммиак ба түүний нэгдлүүдийн агуулалт нь 1000 мкг/дм
3-аас ихгүй байх ѐстой боловч рН-ийн зохих хэмжээг барьж
барихын тулд дээрхи хэмжээг удирдах байгууллагын
зөвшөөрлөөр нэмэгдүүлж болно. Харин энэ тохиолдолд
тэжээлийн усан дахь зэсийн нэгдлийн агуулалт нормоос хэтрэх
ѐсгүй.
Чөлөөт сульфитын агуулалт (сульфитжүүлэлт хийдэг
бол) 2 мг/дм 3-аас ихгүй байна.
Нитрит ба нитратын агуулалтын нийлбэр нь 140
кг/см2/13.8 МПа/ даралттай зууханд
20 мкг/дм3-аас ихгүй байх ба, 100 кг/см3 / 9.8 МПа/ ба доош
даралттай зууханд бол тэдгээрийн авааригүй, эдийн засгийн үр
ашигтай ажиллах боломжийг харгалзан ашиглалтын туршлагад
тулгуурлан удирдах байгууллага тогтоож өгнө.
4.7.17. 40 кг/см2/3.9 МПа/хүртэлх даралттай, ердийн эргэлттэй
зуухны уурын натрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм3-аас ихгүй,
тэжээлийн усны ерөнхий хатуулаг 10 мкг/дм3-аас ихгүй, чөлөөт
нүүрс хүчлийн хийгүй, усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ 20
мкг/дм 3-аас ихгүй, төмрийн нэгдлийн агуулалт 200 мкг/дм3-аас
ихгүй, зэсийн нэгдлийн агуулалт 20 мкг/дм -аас ихгүй, нефть
бүтээгдэхүүний хольц 1 мкг/дм3-аас ихгүй, рН нь 8.5-10.5 байх
ѐстой.
Стандартын бус даралттай зуухны уур ба тэжээлийн
усны чанарын нормыг удирдах байгууллага тогтооно.
4.7.18. Зуухны усны чанар, нэмэлт боловсруулалтын горим,
үргэлжийн ба үе үеийн үлээлгийн горимыг зуухыг үйлдвэрлэсэн
заводын заавар, ус-химийн горимыг барих нэг маягийн заавар
болон цахилгаан станц, мэргэжлийн байгууллагын хийсэн
туршилтын дүнг үндэслэн тогтоосон байх ѐстой.
4.7.19. Тогооны усан дахь илуүдэл фосфатын хэмжээ нь
ууршилтын шатлалгүй зууханд 2-15 мг/дм3, ууршилтын
шатлалтай зууханд бол цэвэр хэсэгт нь 2-6 мг/дм3, давстай
хэсэгт нь 30 мг/дм3-аас ихгүй байх ѐстой.
113
4.7.20. Тогооны усны цэвэр хэсгийн рН -ийн норм нь дараах
хэмжээтэй байна :
140 кгс/см (13,8 МПа) даралттай зууханд —9,0 - 9,5;
100кгс/см (9,8 МПа) ба түүнээс доош даралттай зууханд 9,3-аас
багагүй
Тогооны усны давстай хэсгийн рН -ийн норм нь дараах
хэмжээтэй байна:
140кгс/см (13,8 МПа) даралттай зууханд ——— 10,5-аас ихгүй
100кгс/см2 (9,8МПа) даралттай зууханд ————— 11,2-аас ихгүй
40кг/см2 (3.9 МПа) даралттай зууханд ————— 11,8-аас ихгүй
Химийн цэвэрлэсэн усаар тэжээгддэг 100 кг/см2 / 9.8 МПа /
даралттай зуухны үлээлгийн усны рН -ийг удирдах байгууллагын
зөвшөөрснөөр 11,5 -аас хэтрүүлэхгүй байж болно.
140 кгс/см (13,8 МПа) даралттай зуухны тогооны усанд
дараах харьцаа баригдаж байх ѐстой :
цэвэр хэсэгт Шфф = (0,2 - 0,5)
давстай хэсэгт Шфф = (0,5 - 0,7)
100 кг/см2 /9.8 МПа / ба түүнээс доош даралттай
зуухнуудад тогооны усны давстай ба цэвэр хэсгийн хооронд
Шфф >0,5Шобщ гэсэн нөхцөл хангагдаж байх ѐстой.
Хэрэв энэ харьцаа хангагдахгүй бол тогооны усанд
идэмхий натри нэмж өгөх хэрэгтэй.
4.7.21. 40 кг/см2/3.9 МПа/ даралттай зуухны тогоо (барабан) нь
тавлаж хадсан холбоотой бол зуухны усны харьцангуй шүлтлэг
нь 20%-иас ихгүй, хэрэв гагнасан барабанд хоолойнуудыг
хэлбэлт (вальцовк)-ээр бэхэлсэн буюу хэлбэлт давхар гагнаасан
холболттой бол шүлтлэг нь 50% байх ѐстой.
Хэрэв зуухны барабан нь дан гагнаасан холболттой ба
түүнд хоолойнууд нь мөн гагнагдсан байвал шүлтлэгийн хэмжээг
тогтоохгүй.
100 кг/см2 / 9.8 МПа / даралттай зуухны усны харьцангуй
шүлтлэг нь 50%-иас ихгүй, 100 кг/см2/ 9.8 МПа/-аас дээш
даралттай зуухных 20%-иас ихгүй байвал зохино.
4.7.22. Зуухны үргэлжийн үлээлгийн усны зарцуулалтыг хэмжих
хэрэгслээр байнга хянаж, дараах хэмжээнд барьж байх ѐстой.
Үүнд
- Зуухны тогтворжсон горимын үед алдагдлыг давсгүйжүүлсэн
усаар буюу ууршуулагчийн цэвэр усаар нөхөж байгаа бол
үлээлгийн усны зарцуулалт нь зуухны уурын чадлын 0.5%- оос
багагүй, 1%-оос ихгүй байх ба хэрэв алдагдлыг химийн
цэвэрлэсэн усаар нөхөж буй бол 0.5-3% байх ѐстой.
114
- Зуухыг угсралт, их засварын дараа буюу бэлтгэлээс галлахад
үргэлжийн үлээлгийн хэмжээг 2-5% хүртэл нэмэгдүүлж болох
боловч, тийнхүү нэмэгдүүлсэн үлээлгэтэйгээр ажиллуулж болох
хугацааг хими цехээс тогтоож өгсөн байх ѐстой.
- Үүсгэвэр усны давслаг их буюу хэрэглэгчид хувирсан усыг их
хэмжээгээр буцаахгүй байх болон бусад иймэрхүү тохиолдолд
үлээлгийн хэмжээг 5% хүртэл нэмэгдүүлэхийг зөвшөөрнө.
- Үе үеийн үлээлгийг зуухыг галлах ба зогсоох тухай бүрд доод
цэгүүдээс заавал хийх бөгөөд, цаашдын ажиллагааны үеийн
үлээлгийг хими цех буюу мэргэжлийн байгууллагаас станцын
нөхцөлд тохируулан боловсруулсан графикийн дагуу хийх ѐстой.
4.7.23. Хэт халсан уурын температурын тохируулгад ашиглагдах
шүрших усны чанар нь хэт халсан уурын чанарыг норм
хэмжээнээс бууруулахгүй байх нөхцөлийг хангаж байх ѐстой.
4.7.24. Тогооны усны ердийн эргэлттэй зуухны уурын чанар
муудвал, дараах байдлаар ажиллана. Үүнд :
- Натрийн нэгдлүүд ба цахиурын хүчлийн агуулга болон хувийн
цахилгаан дамжуулалт нормоос 2 дахин ихэссэн бол шалтгааныг
72 цагийн дотор илрүүлж устгах ѐстой.
- Чанарын үзүүлэлтүүд дээрхээс их хэмжээгээр ихэсвэл
шалтгааныг 24 цагийн дотор илрүүлэн устгавал зохино.
- Шалтгааныг илрүүлж арилгах хүртэл фосфатжуулалтыг
нэмэгдүүлж ойр ойрхон үлээлэг хийж уурын чанарт хяналт тавьж
байх ѐстой. Хэрэв уурын чанар муудсан шалтгааныг дээрх
хугацаанд тодруулан арилгаж чадахгүй буюу чанарын үзүулэлт
ноормоос 4 дахин буюу түүнээс их хэмжээгээр муудвал, усны
горимыг хэвийн болгох зорилгоор диспетчерийн төвд мэдэгдэж
станцын ерөнхий инженерийн шийдвэрээр зуухыг зсгсооно.
Шаардлагатай бол зууханд химийн угаалга хийвэл зохино.
4.7.25. Тогооны усны ердийн эргэлттэй зуухны тэжээлийн усны
чанар муудвал, дараах байдлаар ажиллана. Үүнд :
- Ерөнхий хатуулаг, цахиурын хүчил ба натрийн агуулалт
нормоос 2 дахин хүртэл хэмжээгээр хэтэрвэл, түүний
шалтгааныг илрүүлэх, арилгах арга хэмжээг 72 цагийн дотор
авбал зохино.
- Ерөнхий хатуулаг нь 2-5 дахин, эсвэл цахиурын хүчил ба
натрийн агуулалт нь 2 дахинаас илүүгээр нормоос хэтэрвэл,
шалтгааныг нь олох, арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авах
ѐстой.
- Хэрэв дээр дурьдсан зөрчлүүдийг заасан хугацаанд нь арилгаж
чадаагүй, эсвэл ерөнхий хатуулагийн хэмжээ нормоос 5
115
дахинаас илүүгээр нэмэгдвэл, дурьдсан хугацаанаас хойш 4
цагаас илүүгүй хугацаанд ерөнхий инженерийн шийдвэрээр
диспетчерийн төвд мэдэгдэн, зуухыг зогсооно.
Тэжээлийн усны чанар муудсан шалтгааныг арилгахын
тулд уурын чанарт тавих хяналтыг нэмэгдүүлсэн нөхцөлд
үргэлжийн ба үе үеийн үлээлгийн хэмжээг нэмэгдүүлэх ба
еренхий хатуулаг нэмэгдсэн бол зуухны усны фосфатжуулалтыг
нэмэгдүүлнэ. Тогооны усны рН -ийн хэмжээ 7,5 -аас доошилж,
түүнийг идэмхий натрийн өгөлтөөр дээшлүүлж болохгүй бол
зуухыг нэн даруй зогсоовол зохино.
4.7.26. Тогооны усны ердийн эргэлттэй зуухтай цахилгаан
станцын турбины конденсатын чанар нь дараахь нормыг
хангасан байх ѐстой. Үүнд
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100 (9,8) 140 (13,8)
Ерөнхий хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/
Шингэн түлшний зууханд 5 1 1
Бусад түлшний зууханд 10 3 1
Конденсатын насосны дараахь хувирсан усанд ууссан
хүчилтөрөгчийн хэмжээ нь 20 мкг/дм3 -аас ихгүй байх ѐстой.
4.7.27. Барабантай зуухны нэмэлт усанд зориулагдаж байгаа
химийн цэвэрлэсэн ба давсгүйжүүлсэн усны болон нэмэлт усанд
ашиглагдаж байгаа бусад ус (өндөр ба нам даралтын
халаагчийн конденсат, сүлжээний болон бусад халаагчийн
конденсат, нам цэгийн ба дренажийн бак, конденсатын бэлтгэл
бакийн ус г.м)-ны чанар нь тэжээлийн усны чанарын нормыг
хангасан байх ѐстой. Хэрэв тэжээлийн усанд ашиглагдаж байгаа
дээрхи уснууд нь бохирдсон байвал түүнийг цэвэрлэх буюу шууд
хаях ѐстой.
4.7.28. Үүсгэвэр усны шүлтлэгийг устөрөгч-натрийн
катионжуулалт буюу хүчил нэмж бууруулах тохиолдолд химийн
цэвэр усны ерөнхий шүлтлэг нь 0.2-0.8 мг-экв/дм3-ын хязгаарт
байх ѐстой.
4.7.29. Хэрэв ус цэвэрлэгээний төхөөрөмжид хэрэглэж байгаа
үүсгэвэр усанд нитрит үүсгэгч бактери байвал үүсгэвэр ус
дамжуулах хоолой тунгаагч шүүлтүүрийн шүүгч материалыг
хлорын шохойн уусмалаар тогтмол ариутгаж байвал зохино.
4.7.30. Уур ба хувирсан усны алдагдлыг нөхдөг ууршуулагчийн
нэрмэл усны чанар нь дараахь нормыг хангасан байх ѐстой.
Үүнд
- Натрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм3,
- Чөлөөт нүүрсний хүчил 2 мг/дм3-аас тус тус ихгүй байна.
116
4.7.31. Уур ба хувирсан усны алдагдлыг нөхөх зориулалттай
ууршуулагчийн тэжээлийн ус нь дараахь нормыг хангасан байх
ѐстой. Үүнд
Ерөнхий хатуулаг мкг - экв/дм3 /ихгүй/
Үүсгүүр усны давслаг нь 2000 мг/дм3 нөхцөл дэх
Ерөнхий хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/......................................75
Хүчилтөрөгчийн агуулалт мкг/дм3 ..........................................30
Чөлөөт нүүрсхүчлийн агуулалт ................................................0
Энэ нормд ашиглалтын туршлагыг үндэслэн засвар еөрчлөлт
оруулж болно. Хэрэв ууршуулагчийн тэжээлийн усны давслаг нь
2000 мг/ дм3-аас их байвал фосфатжуулж болно.
Ууршуулагчийн концентрат (давслаг ихтэй ус)-ын норм ба
үлээлгийн горимыг үйлдвэрлэсэн заводын заавар, ус - химийн
горимыг тогтоох заавар болон мэргэжлийн байгууллага,
станцаас явуулсан дулаан химийн туршилтын дүнг үндэслэн
тогтооно.
4.7.32. Үйлдвэрүүдээс буцааж байгаа конденсатын чанар нь
дараахь нормыг хангасан байх ѐстой. Үүнд:
50 мкг-экв/дм 3-аас ихгүй,
- ерөнхий хатуулаг
- төмрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм 3-аас ихгүй,
- зэсийн нэгдлийн агуулалт 20 мкг/дм3-аас ихгүй,
- цахиурын хүчлийн агуулалт 120 мкг/дм3-аас ихгүй,
- рН 8.5 - 9.5,
- перманганатын исэлдэлт 5 мг О2/дм3-аас ихгүй
- нефть бүтээгдэхүүний хольц 0.5 мкг/дм3-аас ихгүй.
Үйлдвэрээс ирж байгаа конденсат нь тогооны усны
фосфатжуулалт буюу фосфат, идэмхий натрийн боловсруулалт
хэвийн явагдаж байхад рН -ийг 0.5-аас их өөрчлөхгүй ба хүчлийн
ба шүлтийн нэгдлүүдийг агуулаагүй байх ѐстой. Хэрэв буцааж
байгаа конденсат нь тэжээлийн усны нормыг хангахгүй бол
түүнийг нормд хүртэл цэвэрлэх буюу хүлээж авахгүй байвал
зохино.
4.7.33. Дулааны шугам сүлжээний нэмэлт усны чанар нь дараахь
нормыг хангасан байх ѐстой. Үүнд:
- чөлөөт нүүрсний хүчлийн агуулалт 0.
- рН -ийн хэмжээ дулаан хангамжийн
а). нээлттэй системд 8.3 - 9.0,
б). хаалттай системд 8.3 - 9.5,
- ууссан хүчилтөрөгчийн агуулалт 50 мкг/дм3-аас ихгүй,
5 мг/дм 3-аас ихгүй,
- хөвөгч бодис
117
- нефть бүтээгдэхүүний хольц 1мг/дм3-аас ихгүй.
Нэмэлт усны карбонатын индекс Ик нь хүснэгт 4.3-д заасан
хэмжээнээс их байж болохгүй.
Дулааны шугам сүлжээний нэмэлт усны Ик-ийн
нормативт хэмжээ
Хүснэгт 4.3.
Тоноглолын төрөл Сүлжээний усны Ит (МГ-ЭКВ/ДМ3)2
Задгай
Ус халаалтын температур °С сүлжээнд Битүү сүлжээнд
Сүлжээний халаагч
Ус халаалтын зуух 70-100 3,2 3,0
Сүлжээний халаагч зуух 101 - 120 4,о 3,5
Ус халаалтын зуух 121 -130
Сүлжээний халаагч 2,0 1,8
Ус халаалтын 3.0 2,5
Сүлжээний халаагч 1,2
1.5
Ус халаалтын
Сүлжээний халаагч 121 -140 2,5 2,0
зуух 131 - 140 1,2 1,0
141-150 2.0 2,0
зуух 141 -150 0,8 0,5
151 -200 1,0 0,5
Дулаан хангамжийн нээлттэй систем (халуун усыг шууд
хэрэглэдэг.)-ийн нэмэлт усны чанар нь ундааны усны норм ба
ариун цэврийн шаардлагыг хангадаг байх ѐстой.
Дулаацуулгын нээлттэй системийн нэмэлт усны сорьцыг
20 минут буцалгахад органик хольцоос шалтгаалан өнгө нь
нормт хэмжээнээс ихэсч өөрчлөгдвөл уг усыг коагуляцийн
аргаар цэвэршүүлэх хэрэгтэй.
Халуун усыг нь авч ашигладаг нээлттэй системийн
нэмэлт усыг шохойгоор (силикатаар) боловсруулдаг бол нэмэлт
усан дахь шохойн агуулалт нь SiO -т шилжүүлснээр 50 мг/дм3-
аас ихгүй байвал зохино.
Нэмэлт усанд силикатын боловсруулалт хийдэг бол
кальцийн агуулалтын дээд хэмжээг тогтоохдоо сүлжээний усыг
зохих хэмжээнд халаахын тулд дамжуулах хоолойн ханын дотор
талын температур 40°С-аар их байх ѐстойг харгалзан (СаSО3,
CaSiO4 ялгарахаас сэргийлж) сульфатуудын ба цахиурын
хүчлийн ниилбэр агуулалтыг тодорхойлох хэрэгтэй.
Нэмэлт усанд хаг хурдас тогтох, зэврэлт үүсэхээс
хамгаалах үйлчилгээтэй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг
хангадаг ингибитор бодисоор боловсруулалт хийдэг бол уг
118
бодисын идэвхитэй агуулалтыг тодорхойлж, дулааны шугам,
сүлжээ, дулаан солилцуулагч төхөөрөмжийн хэвийн байдлыг
хангах бодисын идэвхитэй агуулалтын хэмжээг барих хэрэгтэй.
ДШС-ний ба нэмэлт усанд гидразин болон бусад хорт
бодис шууд өгөхийг хориглоно.
4.7.34. Дулааны шугам сүлжээний усны чанар нь дараахь
нормыг хангасан байх ѐстой. Үүнд
- чөлөөт нүүрсний хүчлийн агуулалт 0.
- рН -ийн хэмжээ дулаан хангамжийн
а). нээлттэй системд 8.3-9.0,
б). хаалттай системд 8.3-9.5,
- төмрийн нэгдлийн агуулалт 0.3 мг/дм3-аас ихгүй,
а). нээлттэй системд 0.5 мг/дм3-аас ихгүй,
б). хаалттай системд
- ууссан хүчилтөрөгчийн агуулалт 20мкг/дм3-аас ихгүй,
5 мг/дм 3-аас ихгүй,
- хөвөгч бодисын агуулалт
- нефть бүтээгдэхүүний хольц 0.3 мг/дм3-аас ихгүй,
а). нээлттэй системд 1.0 мг/дм 3-аас ихгүй
б). хаалттай системд
Дээд хязгаар нь усыг гүн зөөлрүүлсэн нөхцөлд хэрэглэнэ.
Эрүүл ахуйн байгууллагын зөвшөөрлөөр 0.5 мг/дм3 хүртэл өсгөж
болно. Карбонатын индекс нь хүснэгт 4.4-д заасан хэмжээнээс
ихгүй байх ѐстой.
119
Сүлжээний усны карбонатын индексын нормативт хэмжээ
Хүснэгт 4.4.
Тоноглолын төрөл Сүлжээний усны Ик (мг-экв/дм3)2
температур
Ус халаалтын зуух °С 3,2
Сүлжээний халаагч 70- 100 4.0
Ус халаалтын зуух 2,0
Сүлжээний халаагч 101-120 3.0
Ус халаалтын зуух 1,5
Сүлжээний халаагч 121-130 2.5
Ус халаалтын зуух 121-140 1.2
Сүлжээний халаагч 131-140 2,0
Ус халаалтын зуух 141-150 0,8
Сүлжээний халаагч 141-150 1.0
151-200
Халаалтын улирал эхлэхэд дулаацуулгын хуучин
системүүдийг залгах, шинээр холбох болон их засвараас гарсны
дараа эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагатай
тохиролцож 14 хоног хүртэлх хугацаанд төмрийн нэгдлийн
агуулалтыг 1.2 мг/дм3, усны өнгөний үзүүлэлтийг 70° хүртэл
ихэсгэж болно.
Дулаацуулгын улирал дуусмагц буюу ус халаах зуухыг
зогсоомогц дулааны шугам ба зуухыг битүүмжлэх хэрэгтэй.
4.7.35. Органик түлшээр ажилладаг цахилгаан станцын уур ба
конденсатын дотоод алдагдал нь (форсунк ажиллуулах, зуухны
халах гадаргууг үлээж цэвэрлэх, үлээлэг, усан цэвэрлэгээ,
конденсат цэвэрлэх байгууламжийн үйлчилгээ, дулааны
сүлжээний нэмэлт усны деаэрац, мазут юүлэлт зэрэгт зарцуулах
уур, усыг оролцуулахгүйгээр) зуух хэвийн чадлаараа ажиллаж
байх үеийн тэжээлийн усны нийт зарцуулалтын дараах
хэмжээнээс ихгүй байх ѐстой.
- Конденсацийн цахилгаан станцад 1 %,
- Цэвэр халаалтын ачаалалтай ДЦС-д 1.2%,
- Үйлдвэрийн буюу үйлдвэр ба дулаацуулгын ачаалалтай ДЦС-д
1,6 % Тэжээлийн усны зарцуулалт нь бодит байдлаар нормоос
бага байхад дотоод алдагдлын нормыг нэмэгдүүлж болох
боловч 1.5 дахинаас илүүгүй өсгөнө.
Нийт алдагдлыг тооцохдоо технологийн хэрэгцээнд
зарцуулах уур, усны зарцуулалтыг нормоор авахаас гадна усыг
120
цахилгаан станцын эргэлтэнд дахин ашиглах боломжийг
харгалзсан байх ѐстой.
Цахилгаан станцуудын уур ба конденсатын нийт
алдагдлын нормыг эрх бүхий байгууллагаас жил бүр хянан үзэж
"Уур ба конденсатын алдагдлыг тооцох заавар" болон дээр
дурьдсан үзүүлэлтүүдийг үндэслэн баталдаг байвал зохино.
4.8. Шугам хоолой ба арматур
4.8.1. Их ба урсгал засвар хийсний дараа болон шугам хоолойн
хэсгийг тайрах, арматурыг солих, тулгуурыг тэгшлэх, дулаалгын
хучилтыг солих зэрэг засварын ажил хийгээд шугамыг буцааж
залгахын өмнө дараахь зүйлүүдийг шалгана. Үүнд
- Хөдөлгөөнгүй ба гулсах тулгуурууд болон пүршин
бэхэлгээнүүдийн бүрэн бүтэн байдал.
- Хүйтэн байдалд тулгуур ба дүүжин пүршний чангалгааны
хэмжээ.
- Дулааны шилжилтийн индикаторын бүрэн бүтэн байдал.
- Шугам хоолой халсан үедээ чөлеөтэй хедлөх боломж.
- Хамгаалах байгууламжийн юүлэгч ба агаар гаргагчийн байдал.
- Хаалт арматурын хөдөлгөөнт хэсгийн шилжилт чөлөөтэй эсэх.
- Хаах арматурын эцсийн байдлууд (хаалттай, нээлттэй) нь
удирдах самбар дахь хэмжүүрийн заалттай тохирч байгаа эсэх.
- Дулааны хучилга бүрэн бүтэн байгаа эсэх.
- Засварын баримт бичгүүдийн бүрдүүлэлт (схем, формулярууд,
гагнуурын бичиг баримт, металлын шинжилгээний протоколууд,
засвараас хүлээн авсан акт г.м.)
4.8.2. Шугам хоолой ба арматурын ашиглалтын явцад
мөрдөгдөж байгаа зааврын дагуу дараахь хяналтыг тавих ѐстой.
- Шугам хоолойн дулааны шилжилтийн хэмжээ индикаторын
заалтаар тооцоот хэмжээтэй тохирч байгаа эсэх.
- Шугам хоолойд хөдөлгөен ба доргио үүссэн эсэх.
- Хамгаалах байгууламж, хаалт арматур болон фланцан
холбооны нягт байдал.
- Залгах ба таслах үеийн металлын температурын горим.
- Дүүжин пүршний чангалгаа ба тулгуурт халуун ба хүйтэн
байдалд хийх үзлэг — 2 жилд 1-ээс цөөнгүй удаа
- Арматурын сальникан нягтруулагчийн байдал.
- Удирдах самбарт байгаа хэмжүүрийн заалт нь тохируулах
хаалт арматурын газар дээрх бодит байдалтай тохирч байгаа
эсэх. - Хаалт, арматурыг хөдөлгөх механизмын зангилаанууд,
121
эргэх гол, эрэгтэй втулк, редуктор, цахилгаан хөдөлгүүрийн
холхивч зэргийн тосолгооны байдал.
4.8.3. Хөрч гүйцээгүй уурын шугамыг ажлын биетээр дүүргэхдээ
дамжуулах хоолойн металл ба дүүргэх ажлын биеийн
температурын ялгаа тооцоот хэмжээнд байгаа эсэхэд хяналт
тавих ѐстой.
4.8.4. Шугам хоолойн юүлэх систем нь түүнийг халаах, хөргөх,
хоослох үед чийгийг бүрэн зайлуулах нөхцөлийг хангасан байх
ѐстой. Үүний тулд шугам хоолойн налуу нь (ажлын биетийн
урсах чиглэлд) 0.004-өөс багагүй байх ба биетийн ажлын
даралтад хүртэл өөрчлөгдөхгүй байх ѐстой.
Юүлэх шугам тавихдаа шугам хоолойд хөдөлгөөнт
байдал үүсэхээс сэргийлж дулааны щилжилтийн чиглэлийг
тооцсон байх ѐстой. Хэд хэдэн шугам хоолойн юүлэх
шугамуудыг нэгтгэхдээ тус бүрд нь хаалт тавьж өгөх хэрэгтэй.
4.8.5. Шугам хоолой, хаалтуудын байршил нь засвар, үйлчилгээ
хийх боломжийг хангасан байх ѐстой. Хаалт ба шугам хоолойн
шилжилтийг заагч индикатор байрлуулсан хэсэгт үйлчилгээний
талбай хийж өгсөн байвал зохино.
4.8.6. Хаалтууд нь шугам хоолойн техникийн схемтэй тохирсон
нэр хаяг, дугаартай байхаас гадна бариулыг нь эргүүлэх
чиглэлийг заасан тэмдэгттэй байх ѐстой.
Тохируулагч клапан нь тохируулах хэсгийн онгойлтын
хэмжээг, таслах хаалт нь "нээлттэй" ба "хаалттай" байдлыг
заасан тэмдэгтэй байна.
4.8.7. Хаалт ба түүний алсын удирдлагын эд анги, шугам
хоолойд засвар хийх, шугам хоолойн засвар хийгдэж байгаа
хэсгийг тусгаарлахаар таглаа /заглушк/ тавих буюу авах
ажлуудыг заавал нарядаар гүйцэтгэнэ.
4.8.8. Засварын газрын нөхцөлд зассан бол ажлын даралтын
1.25-тай тэнцэх даралтаар хаалтны бүх эд ангийн нь нягтыг
шалгах ѐстой.
Шугам хоолойг огтлохгүй газар дээр нь зассан хаалтыг
тоноглол явуулах үед ажлын даралтаар шалгана.
4.8.9. Шугам хоолой ба арматурын дулаалга хэвийн байх естой.
Орчны температур 25°С байхад түүний гадаргуу дээрх
температур 45 °С-ээс ихгүй байх ѐстой.
Шугам хоолойн хаалт, фланцан холбоосууд болон,
тогтмол үзлэг шалгалт хийгддэг хэсэг (гагнууран холбоос,
уяралтыг хэмжих тэмдэглэгээ г.м.) -ийн дулаалга нь авагддаг
байх ѐстой.
122
Агаарт ил задгай ба мазут тосны сав, хоолойн ойролцоо
тавигдсан шугамын дулааны хучилт нь чийг буюу тос нэвчихээс
хамгаалсан металл буюу бусад бүрхүүлтэй байх ѐстой. Мөн
кабель шугамын ойролцоо тавигдсан шугам хоолой нь металл
бүрхүүлтэй байна.
Орчны агаарын температураас ажлын биеийн
температур нь бага объектууд дулаалгаас гадна зэврэлтээс
хамгаалсан тусгаарлагчтай байх ѐстой. Дулаалганд шугам
хоолойн металлыг зэврүүлдэггүй материал ашиглах ѐстой.
4.8.10. Хамгаалах бүрхүүлгүй шугам хоолойн дулаалгыг будсан
байх ѐстой. Хэрэв хамгаалах бүрхүүлтэй бол бүрхүүл дээр нь
юуны шугам болохыг тодорхойлсон зураасан бүслүүр тэмдэг
тавьж өгнө. Будгийн өнгө ба тэмдэглэл нь дүрэм зааварт
тохирсон байна.
4.8.11. Тэжээлийн ус, хурц уур ба завсарын халаалтын шугам ба
арматурт үлээлт, ан цав гарвал гэмтэлтэй хэсгийг даруй таслах
ѐстой. Тасалсан хэсгийн оронд ажиллуулах бэлтгэл шугам
байхгүй бол түүнээс тэжээгдэх тоноглолуудыг зогсоох хэрэгтэй.
4.8.12. Хаалт, арматурыг зөвхөн зориулалтаар нь ажиллуулбал
зохино. Хаах арматурыг тохируулганд ашиглахыг хориглоно.
4.9. Үнс барих ба үнс зайлуулах байгууламж
Үнс баригч
4.9.1. Хатуу түлшээр ажилладаг зуухны утааны үнс барих
төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа хангагдсан байх ѐстой.
Ажиллагаагүй үнс баригчтай зуухыг ашиглахыг хориглоно.
Үнс баригч байгууламж нь ажилгүй болох (үнсний
бункерийн түвшин цахилгаан шүүгчийн туйлын дундаас дээш
гарсан буюу үнсийг усаар зайлуулах байгууламжийн норгох
хушууны ус тасрах зэрэг) тохиолдолд зуухыг бэлтгэл түлшинд
шилжүүлэх буюу зогсоож үнсний бункерүүд үнсээр дүүрсэн
шалтгааныг илрүүлэн үнсийг цэвэрлэх арга хэмжээ авбал
зохино. Үнс баригчийн бункерийг үнс хуримтлуулахад ашиглаж
болохгүй ба үнсийг тасралтгүй зайлуулж байх ѐстой.
4.9.2. Зуухыг мазутаар галлах үед цахилгаан шүүлтүүрийн
электродуудад очсон өндөр хүчдэлийг тасалсан, сэгсрэх
механизмыг залгасан, изоляторын хайрцаг ба бункерийг
халаасан байх ѐстой. Зуухыг хатуу түлшинд шилжүүлсэний
дараа, үнсний бункерийн доргилтын буюу агаарын
сийрэгжүүлэгчийг ажилд залгах болон цахилгаан шүүлтүүрт
123
ендөр хүчдэлийг өгөх хугацааг ашиглалтын зааварт тусгаж өгсөн
байх ѐстой.
4.9.3. Цахилгаан шүүлтүүрийн доорх байрны агаарын
температур нь 12°С -аас доошгүй байх ѐстой. Үнсний бункерийн
болон үнс баригчаас үнс буулгах төхөөрөмжийн ханын
температур нь, утааны хий дэх усны уур конденсац болох
температураас 15°С -аар их байвал зохино.
Халаалтыг нь -15°С-ээс доош хүйтрэхэд залгадаг задгай
үнс баригчтай цахилгаан станцад, өвлийн улиралд үнс баригчийг
залгахын өмнө, галлагааны түлшний утааны хийд чийг үүсэх
хэмжээнээс дээш температуртай халуун агаараар үлээлгэн
халаасан байх ѐстой.
Зуухыг галлаж эхлэхээс өмнө үнс барих системийг
ажиллагаанд оруулсан байх ѐстой. /Үнс баригчийн ус
шүршигчийг залгах, цахилгаан шүүлтүүр ба циклоны
батарейнуудын үнс хөөх аппаратуудад ус өгөх, хийгзэр үнс
зайлуулах аппаратад агаар өгөх болон цахилгаан шүүлтүүрийн
ажиллагаа ба бункерт үнс байгаа эсэхэд хяналт тавих системийг
ажиллагаанд оруулах г. м./
4.9.4. Цахилгаан шүүлтүүрийн дараах утааны хийн температур
нь түүний емнөх температураас их болох тохиолдолд, бүх
туйлуудын хүчдэлийг авах хэрэгтэй. Цахилгаан шүүлтүүрт галын
голомтууд илэрвэл зуухыг нэн даруй зогсоож шаталтыг зогсоох
цэвэрлэх арга хэмжээ авбал зохино.
4.9.5. Үнс баригчийн ашиглалтийн горим нь дараах
үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно. Үүнд
-Цахилгаан шүүлтүүрт - утааны хийн өгөгдсөн температур дахь
цахилгаан тэжээлийн ашигтай параметрүүд ба электродыг
сэгсрэх ашигтай горим.
-Нойтон үнс баригчид - угаах усны зарцуулалтын ашигтай
хэмжээ ба аппаратын дараах хийн температур нь утааны хийд
дусал (чийг) үүсэх хэмжээнээс 15°С-ээр дээш байх.
4.9.6. Хүхэрлэг багатай (1% хүртэл) үнсийг цахилгаан
шүүлтүүрээр барихад эсрэг цахилалт үүсэхээс урьдчилан
сэргийлэх (хийн солилцоог сайжруулах, огцом залгагдах
цахилгаан тэжээл, цахилалтын гүйдлийг хязгаарлах г.м.) арга
хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
4.9.7. Нойтон үнс баригчийг ашиглахад түүнээс утааны хамт усан
цацалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байх
ѐстой. Нойтон үнс баригчийн дараа цахилгаан шүүлтүүр тавибал
усан цацалт огт байж болохгүй.
124
4.9.8. Үнс барих төхөөрөмжийн ашиглалтын үед түүний
ажиллагаанд тавих хяналтыг ашиглалтын зааврын дагуу зохион
байгуулна. Зуухыг 3 хоног ба түүнээс дээш хугацаагаар
зогсоосон тохиолдол бүрт үнс барих төхөөрөмжид үзлэг ба
засвар, цэвэрлэгээ хийдэг байвал зохино.
4.9.9. Үнс баригч ба түүний систем үнс зайлуулах аппарат ба
анивчуур (мигалка)-ын байдалд ашиглалтын хүмүүс ээлжиндээ
1-ээс доошгүй удаа хяналт тавихаас гадна ерөнхий инженерийн
томилсон тусгай комисс хагас жилд нэгээс доошгүй удаа шалгах
ѐстой.
Үнс баригчийн нягт алдагдсан, доторхи төхеөрөмж ба
систем /цахилгаан тэжээл, электродын сэгсрэлт, ус хангамж/ нь
гэмтэлтэй, үнс зайлуулах аппарат ба анивчуурын ажиллагаа
хэвийн биш бөгөөд эдгээр төхөөрөмжийг зогсоох шаардлагагүй
байвал илэрсэн дутагдлуудыг 3 хоногийн дотор устгах хэрэгтэй.
4.9.10. Үнс баригчийг угсралтаас ашиглалтанд хүлээн авах
болон их засвараас гарсны дараа, түүнчлэн өөрчлөлт хийсний
дараа, мөн шаардлагатай үед ашиглалтын туршилт хийх ѐстой.
Үнс баригчууд нь ашиглалтын туршилт явуулахад зориулагдсан
утааны хоолойн хэмжилтийн хэрэгсэл, штуцерүүд, харах цонх ба
бусад зүйлүүд болон үйлчилгээ ба гэрэлтүүлгийн байнгын
тавцангуудаар тоноглогдсон байх ѐстой.
4.9.11. Үнс баригчид жилд нэгээс доошгүй удаа шуурхай аргаар
туршилт хийж, цэвэрлэх чадварыг нь тодорхойлон,
шаардлагатай бол тохируулга хийж ажиллагааг нь сайжруулах
арга хэмжээг авч байвал зохино.
4.9.12. Үнс баригчийн их ба урсгал засварыг зуухны их ба урсгал
засварын хугацаанд гүйцэтгэнэ.
Үнс шаарга зайлуулах систем ба үнсний сан
4.9.13. Үнс шаарга зайлуулах систем ба үнсний сангийн
ашиглалтын явцад дараах нөхцөлүүд хангагдсан байх ѐстой :
- Үнс, шааргыг цаг хугацаанд нь тасралтгүй, бага зардлаар үнсэн
санд шилжүүлэх ба хадгалах, хуурай үнсийг агуулахад хадгалах
ба хэрэглэгчид ачуулах.
- Үнс зайлуулах доторхи ба гаднах байгууламж, төхөөрөмжүүд нь
найдвартай байх.
- Үнсний сан ба хуурай үнсний агуулахын ажлын эзлэхүүнийг
зохистой ашиглах.
125
- Агаар, усан мандал ба орчныг үнс ба үнстэй усаар
бохирдуулахгүй байх.
4.9.14. Ус ба хийгээр үнс зайлуулах системийн ашиглалтын
горимыг, дараах шаардлагыг хангасан байхаар зохион
байгуулна :
- Ус, агаар, цахилгааны зарцуулалт нь хамгийн бага байх.
- Үнс шаарга дамжуулах хоолойн элэгдэл хамгийн бага байх.
- Үнс зайлуулах усан системийн гаднах шугам хоолой нь хөлдөх,
үнс хөөх аппарат, суваг, бункер үнс шавраар дүүрэхээс болон,
хийн үнс зайлуулах системийн бункер, гоожуур ба үнсний шугам
хоолойд үнсний хурдас үүсэхээс урьдчилан сэргийлсэн байх.
- Үнс зайлуулалтаас эргэх усны цэвэршилтийг хангах зохих
хэмжээний талбай ба гүнтэй тунгаах сантай байх
4.9.15. Усаар үнс зайлуулах системийн шугам ба тоноглолууд нь
гоожилтгүй нягт, суваг, хоолойн өнгөлгөө хучилт нь бүрэн бүтэн,
тоноглолууд нь сэлгэн залгалтыг шуурхай хийх байгууламжаар
хангагдсан байвал зохино.
Хийгээр үнс зайлуулах байгууламж нь шахсан хийг тос,
тоос ба чийгнээс цэвэрлэх төхөөрөмжтэй байхаас гадна үнсний
шугам, завсрын бункер ба үнсний агуулахын саванд чийг
орохоос хамгаалагдсан байх ѐстой.
4.9.16. Үнс зайлуулах усыг буцааж ашиглах (битүү) системийг
ашиглахад дараах нөхцөлүүд хангагдсан байна. Үүнд
- Хуанлийн жилийн усны дундаж балансыг барих.
- Тунгаагдсан усыг техникийн хэрэгцээнд (зуухны халах гадаргуу,
үнс баригчийг угаах, үнсний байрыг цэвэрлэх, багерын насосны
холхивчийн нягтруулгад ашиглах, задгай үнсний сангийн
тоосжилтыг багасгах, утаанд ус цацаж хөргөх, бетоны зуурмаг
бэлтгэх г.м.)-д ашигласны дараа буцааж үнс зайлуулах системд
оруулах.
- Үнсний сангаас тунасан усыг нь гол горхи, нуур цөөрөмд хаях
бол, орон нутгийн байгаль хамгаалалтын албаны зөвшөөрлийг
заавал авах ба хаягдах усаар дамжин нефтийн бүтээгдэхүүн
хаягдахаас найдвартай хамгаалсан байх ѐстой.
4.9.17. Усан үнс зайлуулгын системээс хуанлийн жилийн туршид
алдах хэмжээг нөхөхөөс илүүгүйгээр өөр эх үүсвэрийн усыг
эргэлтийн системд авч болно.
Үйлдвэрийн ихээхэн бохирдсон усыг үнстэй ус шахах
байгууламж руу хийж, нэмэлт ус болгон ашиглах хэрэгтэй.
4.9.18. Хэрэв нэмэлт усны хэрэгцээг тунгаасан усаар хангаж
чадахгүй бол, техникийн ус хэрэглэж болох боловч түүнийг үнс
126
зайлуулах системийн насосуудын заримыг тусгаарлан түүгээр
дамжуулан хэрэглэнэ.
Үнс зайлуулах системийн тунгаасан усны хатуулаг нь
хэвийн буюу ойролцоо (рН нь 5-с дээш 9-с бага) байвал уг
системийн насосууд ба дамжуулах хоолойгоор техникийн ба
тунгаасан усыг хольж дамжуулахыг зөвшөөрех бөгөөд бусад
тохиолдолд заавал насосыг тусгаарлаж өгөх шаардпагатай.
4.9.19. Шаарга зайлуулах механикжсан системийн шаарга буух
тэвшин дэх усны түвшин нь шааргыг хөргөх ба зуухны галын
хотолд агаар оруулахааргүй нөхцөлийг хангасан байна.
4.9.20. Усаар үнс зайлуулах системийн угаах ба хөөх хошууны
байдалд тогтмол хяналт тавьж, тэдгээрийн дотоод диаметр нь
тооцоот хэмжээнээс 10%-иас дээш ихэссэн байвал солих ѐстой.
4.9.21. Ус ба хийгээр үнс зайлуулах системийн хянах хэмжих
багаж, технологийн хамгаалалт, хориг ба дохиоллууд нь бүрэн
бүтэн ба тогтмол шалгагддаг байх ѐстой.
4.9.22. Ус ба хийгээр үнс зайлуулах байгууламжийг бэлтгэлд
гаргах буюу засварт гаргахдаа түүнийг хоосолж, шаардлагатай
бол усаар угаах буюу агаараар үлээлгэх ѐстой.
4.9.23. Усаар үнс зайлуулах системийн үнсний ба тунгаасан усны
шугам хоолойг гаднах агаарын температур хасах байхад
таслахдаа хөлдөөхгүйн тулд усыг нь юүлэх хэрэгтэй.
4.9.24. Үнсний шугамд тогтмол (графикаар) үзлэг хийж, элэгдэж
цоорсон хоолойг цаг алдалгүй эргүүлж байх ѐстой.
Шугам хоолойн гидравлик эсэргүүцэл 20%-иар ихэсхэд
(үнстэй усны зарцуулалт өөрчлөгдөхгүй байхад) хоолойд тогтсон
минерал хурдасыг цэвэрлэх хэрэгтэй.
4.9.25. Үнс шаарга зайлуулах ба хадгалах системийн хэсгүүдийн
үнс шаарганд үрэгдэх элэгдэл их байвал (ус, үнс дамжуулах
хоолой, соплонууд г.м) тэдгээрийг элэгдлээс хамгаалах арга
хэмжээ (элэгдэл багатай металл, чулуулаг эд хэрэглэх г.м) авбал
зохино.
4.9.26. Шаардлагатай бол ус, үнсний холимог дамжуулах хоолой
ба ил тавигдсан тунгаасан усны шугамын дагуу налууг нь
шалгаж, хотойлтыг арилгах буюу нэмэлт юүлэгч хийх хэрэгтэй.
4.9.27. Шаарга, үнс зайлуулах системийн ашиглалтын туршилгад
тулгуурлан зохиосон графикийн дагуу тэдгээрийн засвар ба
солих ажлыг зохион байгуулна. Хэрэв шаарга, үнс зайлуулах
системийн ажиллагаанд өөрчлөлт (түлшний төрөл өөрчлөгдөх,
зуух нэмж залгах г.м) орсон бол графикийг мөн өөрчлөх ѐстой.
127
4.9.28. Үнсний санг ус ба үнс шааргаар дүүргэх болон үнсний
сангаас үнс шааргийг зайлуулах ажлыг зураг төсөлд заасны
дагуу хийж гүйцэтгэнэ.
Үнсний сангийн далангийн ашиглалт ба хяналтыг энэхүү
зааврын (3.1) -д заасны дагуу зохион байгуулна.
4.9.29. Цахилгаан станцын үнсний сан дүүрэхээс 3 жилийн өмнө
үнсэн санг өргөтгөх зураг төсөл хийлгэх хэрэгтэй.
4.9.30. Үнсний сан, сувгийг тойруулан үнсний сангийн ойролцоох
зам дээр анхааруулах ба хориглох тэмдгүүд байрлуулсан байвал
зохино.
4.9.31. Үнсний сангийн дүүрэлтэнд хяналт тавихдаа жилд 1 удаа
тунасан үнс шаарганаас дээш усны түвшин ямар хэмжээнд
байгааг нивелирээр болон тунгаах усан сангийн усны гүнийг
тавьсан тэмдгээр нь тус тус хэмжиж үзэх хэрэгтэй. Үнсний
сангийн дүүрэлтийн хязгаарыг хувиартай шонгоор тэмдэглэсэн
байх ѐстой.
4.9.32. Зураг төсөлгүйгээр даланг өндөрлөхийг хориглоно.
Даланг үнс шлак ба зөөлөн шороо (элсэрхэг, хайрга)-оор
өндерлөх ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэнэ.
4.9.33. Үнсэн сангийн байгууламжид үйлчилгээ хийх, хүмүүсийн
аюулгүй байдлыг хангах зориулалттай (шат, гүүр, хаалт г.м)
зүйлүүд нь бүрэн бүтэн байх ѐстой.
4.9.34. Цахилгаан станц бүр жил тутам үнс шааргыг зайлуулах
ба хадгалах системийн найдвартай ажиллагааг хангах арга
хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ѐстой.
Уг төлөвлөгөөнд шугам, тоног төхөөрөмжинд үзлэг,
засвар хийх график, далангийн өндөрлөгөө бэхэлгээ, тоосролтыг
багасгах арга хэмжээ болон үнс шааргаар дүүрсэн санг
шороогоор дарж зүлэгжүүлэх буюу зөөж зайлуулах зэрэг ажлууд
тусгагдсан байвал зохино.
4.10. Станцын дулаанжуулалтын төхөөрөмжүүд
4.10.1. Дулаанжуулалтын төхөөрөмжийн горим (шууд ба буцах
усны шугамын даралт, шууд шугамын температур) нь дулааны
сүлжээний ашиглалтын байгууллага /ДСАБ/-ын диспетчерийн
даалгаврын дагуу зохион байгуулагдана.
Дулааны шугам сүлжээний шууд усны температурыг уг дулааны
шугам сүлжээний батлагдсан температурын графикийн дагуу,
ДСАБ-ын диспетчерээс тодорхой хугацаан дахь гаднах агаарын
температурын дундаж хэмжээ ба шугамын урт, цаг агаарын
128
нөхцөл болон бусад хүчин зүйлийн нөлөөлөл 12-24 цагийн дотор
ямар байхыг харгалзан тогтоож өгөх ѐстой.
Станцын толгойн таслах хаалтын дараа горимын
хэлбэлзэл нь өгөгдсөн хэмжээнээс дор дурьдсанаас ихгүй
зөрүүтэй байвал зохино:
- Дулааны сүлжээнд очих усны температур нь +3%
- Шууд шугамын даралт нь +5 %
- Буцах шугамын даралт нь + 0,2 кгс/см
Дулааны сүлжээнээс буцах усны хоногийн дундаж
температур нь графикаар өгөгдсөн хэмжээнээс 3%-иас илүүгүй
ихэссэн байж болно. Буцах усны температурын бууралтын
хязгаар тогтоохгүй.
Сүлжээний усны зарцуулалт тооцоот хэмжээнээс
хэтэрвэл дулааны сүлжээний диспетчер нь зарцуулалтыг
тооцоот хэмжээнд нь оруулах арга хэмжээ авах ѐстой.
Цахилгаан станцын коллектор дахь уурын даралт ба
температурын зөрүү нь өгөгдсөн хэмжээнээс 5%-иас ихгүй
байвал зохино.
4.10.2. Сүлжээний ус халаагч буюу бүлэг халаагчид зураг
теслийн өгөгдөхүүн ба туршилтын дүнг үндэслэн дараах
үзүүлэлтүүдийг тогтоосон байна. Үүнд:
- Тооцоот дулаан гаргах чадал ба түүнд тохирох халаах уур ба
сүлжээний усны параметрүүд.
- Температурын ялгавар ба сүлжээний усыг халаах дээд хэмжээ.
- Ус ба уурын талд зөвшөөрөгдөх даралтын хязгаар.
- Сүлжээний усны тооцоот зарцуулалт ба түүнд харгалзах
даралтын уналт.
Үүнээс гадна туршилтын үндсэн дээр ус халаах зуух,
дулаанжуулалтын төхөөрөмжийн туслах тоноглол ба дамжуулах
хоолойд тооцоот хэмжээний усны зарцуулалттай үед даралтын
уналт ямар байхыг тодорхойлсон байвал зохино.
Туршилтыг шинээр ашиглалтанд орж байгаа
дулаанжуулалтын тоног төхеөрөмжинд хийхээс гадна цаашид
ашиглалтын явцад 3-4 жилд нэг удаа тогтмол хийж байвал
зохино.
4.10.3. Сүлжээний ус халаагчийн гаргалга, дулааны сүлжээний
салаа, дулааны сүлжээнд байгаа ус холих станцууд дээрхи
температурын өөрчлөлт нь жигд, цагт ЗО°С -ээс хэтрэхгүй
хурдтай байвал зохино.
4.10.4. Сүлжээний ус халаагчуудын ажиллагааны үед дараах
зүйлүүд хангагдсан байх ѐстой. Үүнд:
129
- Конденсатын түвшин ба түүний автомат тохируулагчийн
ажиллагаанд тавих хяналт.
- Сүлжээний усны халаалт ба температурын зөрүүгийн хяналт
- Халаах уурын конденсатын алдагдалгүй байдал ба чанарын
хяналт
- Усанд уусдаггүй хийг аппаратын доторх ууртай хэсгээс
зайлуулах
- Дулаан солилцуулагч аппаратуудын хоолойн системийн
цэвэрлэгээг жил бүр (дулаацуулгын улирал эхлэхийн өмнө)
нэгээс доошгүй удаа хийх ѐстой.
4.10.5. Бэлтгэлийг автоматаар залгах байгууламж нь ажиллахад
байнга бэлэн байвал зохих ба графикаар тогтмол шалгагддаг
байх ѐстой.
4.10.6. Дулааны сүлжээний нэмэлт усны төхөөрөмж нь ажлын
горимд химийн цэвэрлэгдсэн деаэраторын усаар, аваарийн
горимд ахуйн ба үйлдвэрийн усаар "Цахилгаан станцын зураг
төсөл зохиох технологийн норм"-ын дагуу тус тус сүлжээнд
нэмэлт ус өгч чадахаар байх ѐстой.
4.10.7. Нэмэлт ус өгөх ба хаях байгууламж нь дулааны
сүлжээний ажлын горим ба сүлжээний насосыг зогсоох үед
сүлжээний насосны сорох талд даралтыг өгөгдсөн хэмжээнд
барих ѐстой.
Буцах шугамд гэнэт даралт ихсэхээс хамгаалах
хамгаалалт байх ѐстой.
4.10.8. Дулааны сүлжээний нэмэлт усыг түүхий усаар өгөхөд
хүрвэл, түүнийг ерөнхий инженер шийдвэрлэх бөгөөд түүхий ус
өгөх тохиолдол бүрт хичнээн хэмжээний ус хаанаас өгсөн тухай
шуурхай ажиллагааны журналд тэмдэглэсэн байх ѐстой.
Дулаанжуулалтын орох ба гарах шугамууд дээр усны
чанарт хяналт тавих зориулалттай сорьц авах цэгүүд байх ѐстой.
Нэмэлт ус өгөх төхөөрөмжийн шугамуудтай техникийн ба
эргэлтийн болон ахуйн усны шугамууд холбогдож байгаа хэсэгт
хааж ломбодогдсон хоѐр хаалтын дунд хяналтын клапан
байрлуулсан байвал зохино.
Дулааны шугам сүлжээ хэвийн ажиллаж байх үед
хянаптын клапан нээлттэй байх ѐстой,
4.10.9. Нэмэлт ус хуримтлуулагч савны эзэлхүүн ба тэдгээрийг
дулааны эх үүсвэр ба дулааны шугам сүлжээнд байрлуулах
асуудлыг "Барилгын норм, стандарт" болон барилгын доторхи ус
ба муу усны шугам сүлжээний ашиглалтын дүрэм заавруудын
дагуу шийдвэрлэсэн байх ѐстой.
130
Нэмэлт ус хуримтлуулах савыг 95°С-ээс ихгүй халуунтай
деаэраторын усаар дүүргэнэ. Хуримтлуулагч савыг усаар
дүүргэх хурд нь дохионы хоолойн нэвтрүүлэх чадварт тохирсон
байх ѐстой.
Хэрэв дулаалгагүй байхаар зураг төсөл хийгдсэн нэмэлт
ус хуримтлуулах саванд дулаалга хийгдсэн бол түүнийг усаар
дүүргэхдээ дулаалгын хучилгын хэмжээ /масс/-ийг тооцоолж,
дүүргэлтийн дээд түвшинг бууруулан тогтооно.
Хэрэв 0.9т/м3-ын нягттай нефть бүтээгдэхүүн агуулахад
зориулагдсан савыг нэмэлт ус хуримтлуулах сав болгон
ашиглавал түүний дүүргэлтийн түвшинг 10%-иар бууруулж авах
хэрэгтэй.
4.10.10. Хуримтлуулагч савны зэврэлтээс хамгаалах хамгаалалт
нь "Хуримтлуулагч савыг зэврэлтээс хамгаалах, доторхи усыг нь
агааржихаас хамгаалах удирдамж" -ийн дагуу хийгдсэн байх
ѐстой.
Дотор тал нь зэврэлтийн хамгаалалтгүй хуримтлуулах
савыг ашиглахыг хориглоно.
Жил бүр дулаацуулга тасалмагц хуримтлуулах савны
дотор талын хана, ѐроол болон дамжуулах хоолойн
компенсатор, дохионы хоолойд үзлэг хийж цаашид ашиглаж
болох тухай акт тогтооно.
Хуримтлуулах савны хана ба ѐроолын зузааныг
багажаар хэмжиж тодорхойлох ажлыг оролцуулсан савны бат
бэхийн шинжилгээг 3-жилд нэгээс доошгүй удаа хийх ѐстой.
Хэрэв савны хана ба ѐроол нь зэвэнд идэгдэж төслийн
хэмжээнээс 20%-иас дээш нимгэрсэн байвал элэгдлийн шинж,
талбайн хэмжээг үл харгалзан савыг цаашид ашиглахыг
хориглоно.
4.10.11. Хуримтлуулагч савны угсралт буюу засварын ажил
дууссаны дараа зохих удирдамж зааврын шаардлагын дагуу
туршилт хийвэл зохино.
Ашиглалтанд хүлээн авсан хуримтлуулах сав бүр
паспорттой байх ѐстой.
4.10.12. Хуримтлуулах савыг дараах тохиолдпуудад ашиглахыг
хориглоно.
Үүнд
- Ус нь дээд түвшинд хүрэхэд ус өгөлтийг бүрэн зогсоох ба доод
түвшинд хүрэхэд ус сорох насосыг таслах үйлчилгээтэй хориг нь
ажилгүй буюу байхгүй бол.
131
- Хэрэв сав нь усны түвшинг хянах ба түвшин хязгаартаа хүрэхэд
дохиолол өгөх хэрэгсэлгүй мөн дээд түвшинд хүрэхэд усыг
юүлэх, доод түвшинд очиход дохио өгөх хоолойгүй бол.
Хуримтлуулах савны дохиололын цахилгаан схемийг
ээлж бүрт шалгаж шуурхай ажиллагааны журналд тэмдэглэдэг
байвал зохино.
4.10.13. Станцын дулаанжуулалтын шугам хоолойн ашиглалт нь
"Дулааны сүлжээ" гэсэн бүлэгт заагдсаны дагуу зохион
байгуулагдсан байх ѐстой.
Станцын дулаанжуулалтын шугам хоолойн зэврэлтээс
хамгаалаах бүрхүүл болон дулааны хучлага нь бүрэн бүтэн байх
шаардлагатай. Дулаанжуулалтын шугам хоолойд сард нэгээс
доошгүй удаа үзлэг хийж, жил бүр усаар шахаж турших ѐстой.
Станцын дулаанжуулалтын шугамд тавигдсан секцийн ба
хаах хаалтуудын ажлын байрны ба алсын удирдлагын системүүд
нь бүрэн бүтэн байх ѐстой.
4.10.14. Станцын дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн
эзэмшлийн зааг нь байгууллагын хашаагаар буюу эсвэл өөр
цэгээр, дулааны сүлжээний байгууллагатай албан ѐсоор
харилцан тогтоогдсон байх ѐстой.
Хэрэв станцын хэмжих, хянах багажууд нь станцын
хашаанаас гадна дулааны шугам сүлжээний хэсэгт суурилагдсан
байвал зарцуулалтын хэмжүүрүүдийн хэмжигч хэрэгсэл
/хэмжилтийн диафрагм/, датчикууд, эхний таслагч хаалт,
импульсийн шугам болон хэмжүүрүүд нь цахилгаан станцын
мэдэлд байх бөгөөд, үйлчилгээг нь цахилгаан станцын
ажилтнууд гүйцэтгэнэ.
4.10.15. Дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн засварыг
дулааны шугам сүлжээний газартай зохицож боловсруулсан
графикаар хийж гүйцэтгэнэ.
4.11. Дулааны шугам сүлжээ
4.11.1. Дулааны шугам сүлжээний ашиглалт нь хэрэглэгчдийг
тогтоосон парамертэй дулаан, халуун ус буюу уураар тасралтгүй
хангах, уур, ус, дулааны алдагдлыг нормативт хэмжээнд байлгах
нөхцлийг хангасан байвал зохино.
Дулааны эх үүсвэрийн чадал бүрэн ашиглагдаж, дулааны
шугамын нэвтрүүлэх чадвар эцэстээ тулсан үед нэмж
хэрэглэгчдийг холбохыг хориглоно.
4.11.2. Дулааны шугам сүлжээний эзэмшлийн зааг нь:
132
- Дулааны эх үүсвэр талаас бол энэ дүрмийн 4.10.14-д зааснаар
тогтоогдоно.
- Дулаан хэрэглэгч талаасаа, дотор нь хэрэглэгчид очих
шугамын салаалалтын хаалт тавигдсан худаг /камер/-ийн ханаар
тогтоогдоно.
Дулааны шугам сүлжээний эзэмшлийн заагийг акт /схем
зураг ба тодорхойлол/- аар тогтоож, аж ахуйн гэрээнд
хавсаргана.
4.11.3. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллага нь
хэрэглэгчдийн эзэмшлийн дулаацуулгын зангилаа, шугам
хоолойн техникийн байдал ба дулаан ашиглалтын горим
мөрдөлт, тооцоололд хяналт тавьдаг байх ѐстой.
4.11.4. Дулааны шугам сүлжээний байгууллага нь сүлжээний
объектуудад очих зам гарцын хэвийн чөлөөтэй байдал, газар
доорхи байгууламжийн дээрх зам талбайн тохижилтод хяналт
тавьж байх ѐстой.
Дулааны шугамын дээгүүрх зам талбайн тохижуулалт нь
доошоо ус орохооргүйгээр гүйцэтгэгдэх ѐстой.
Секц, хэсэг бүрийн усыг юүлж, зайлуулах төхөөрөмжгүй
дулааны шугам хоолойг ашиглалтанд оруулахыг хориглоно.
4.11.5. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллага нь
дулааны тоноглол ба хаах тохируулах арматурын байр,
хашлагыг бүрэн бүтэн байлгаж, гаднын хүмүүсийг оруулахгүй
байх арга хэмжээ авсан байх ѐстой.
4.11.6. Дулааны шугам хоолойн дээр буюу ойролцоо гадны
байгууллага газар шорооны ажил хийхдээ ашиглалтын
байгууллагаас зөвшөөрөл авч түүний төлөөлөгчийн хяналтын
дор хийж гүйцэтгэнэ.
4.11.7. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллагад
дулааны сүлжээний дэлгэц зураг /масштабтай/, шуурхай ба
ашиглалтын / тооцооны/ бүдүүвч, гол шугам бүрээр дулааны
шугамын огтлолын зургууд байх ѐстой.
Жил бүр дулаацуулгын улирал эхлэхийн өмнө дэлгэц
зураг, бүдүүвчүүд болон огтлолын зургуудыг, бодит байдалтай
нь тулган хянаж, зохих засвар өөрчлөлт оруулсан байх ѐстой.
4.11.8. Дулааны сүлжээний шуурхай ажиллагааны бүдүүвч /схем/
болон автоматик ба технологийн хамгаалалтын
байгууламжуудын тохируулга нь дараахь нөхцлийг хангасан
байх ѐстой. Үүнд
133
- Гэрээнд заасны дагуу хэрэглэгчдийг дулаанаар найдвартай
хангах ба хяналтын цэгүүдэд зарцуулалт ба даралтыг өгөгдсөн
хэмжээнд барих.
- Дулааны сүлжээнд дулаан зөөгчийн урсгалыг зөв хуваарилах -
Хэд хэдэн дулааны эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд ажиллуулах
ба шаардлагатай үедтусгаарлан ажиллуулах боломжийг
бүрдүүлсэн байх -Хамгийн үр ашигтай эх үүсвэрийг голчлон
ашиглах
4.11.9. Бүх гол шугам, камер /салбарын зангилаа/, нэмэлт ус,
дренаж, өргөх насосууд, автоматаар тохируулах зангилаа,
хөдөлгөөнгүй тулгуур, компенсатор болон бусад дулааны
сүлжээний байгууламжууд нь ашиглалтын дугаартай, энэхүү
дугаараараа дэлгэц зураг, бүдүүвчүүд болон огтлол зурагт
тусгагдсан байх ѐстой.
Шууд шугам /уурын шугам/ дээр суурилагдсан арматур
нь сондгой тоогоор, буцах шугамынх нь тэгш тоогоор
дугаарлагдсан байх ѐстой.
Ашиглалт /тооцоо/-ын схемд сүлжээнд залгагдсан бүх
хэрэглэгчдийн системийг дугаарласан байх ба шуурхай
ажиллагааны схемд дээрхээс гадна секцийн ба хаах арматурууд
дугаарлагдаж тэмдэглэгдсэн байх ѐстой.
4.11.10. Дулааны сүлжээний хэсэг бүрт хорт хий хуримтлагдаж
болох аюултай худаг /камер/ ба нэвтрэх сувгийн нэрсийн
жагсаалт байх ѐстой.
Тийм худагт ажиллахын өмнө хорт хий байгаа эсэхийг
шалгах ѐстой. Хийн аюултай худгууд нь тусгай тэмдэгтэй, таг нь
будагдсан ба найдвартай түгжээтэй байх ѐстой.
Хорт хийн аюултай худаг ба шугамын хэсгүүд нь шуурхай
ажиллагааны схемд тэмдэглэгдсэн байх ѐстой. Аюултай хий
бүхий камеруудыг "Хийн аж ахуйд аюулгүй ажиллагааг хангах
дүрэм"-ийн дагуу ашиглавал зохино.
4.11.11. Дулааны шугам сүлжээний байгууллага нь угсралт буюу
засвараас гарч байгаа хэрэглэгчдийн дулааны сүлжээ, дулааны
төв болон системийг техникийн талаас хүлээн авахдаа
хэрэглэгчийн бүх тоноглолыг уг шугам, арматур ба халаах
хэрэгслүүдэд зөвшөөрөгдөх хамгийн бага даралтаар шахаж
шалгах ѐстой.
4.11.12. Дулааны шугам сүлжээний байгууллага нь сүлжээний
буцах усны чанар /энэ дүрмийн 4.7.32./-т тогтмол хяналт тавьдаг
байх ѐстой.
134
4.11.13. Угсралт ба их засвараас гарч байгаа дулааны сүлжээний
шугам хоолойг ашиглалтанд оруулахын өмнө дараах байдлаар
цэвэрлэх ѐстой.
-Уурын шугамыг уураар үлээлгэж гадагш хаях
-Дулаанжуулалтын битүү системтэй усны ба хувирсан усны
шугамыг
ус буюу ус-хийн холимогоор шахаж угаана.
-Задгай системтэй усны шугамыг усаар шахаж угаасны дараа
ариутгаад дахин ундны усаар угаана.
Ариутгал хийсний дараа дахин угаагаад хаясан ус нь ундааны
усны ариун цэврийн шаардлагыгхангасан байх ѐстой.
4.11.14. Усаар шахаж цэвэрлээгүй, тэрчлэн ариутгал хийгээгүй
задгай хэрэглэгчийн шугам сүлжээг дулааны сүлжээнд холбохыг
хориглоно.
4.11.15. Дулааны сүлжээний шинээр угсрагдсан шугам
хоолойнуудыг ашиглалтанд оруулахын өмнө усаар шахаж
шалгасан байх ѐстой.
Дулааны цахилгаан станц ба дулааны станцаас гарсан
гол шугамууд нь ашиглалтын анхны жилд дулаан зөөгч биеийн
тооцоот температураар туршигдсан байвал зохино.
4.11.16. Сүлжээний шугам хоолойг усаар дүүргэх, угаах,
ариутгах, эргэлтийн системийг залгах, үлээлгэх, уурын шугамыг
халаах, усан ба уурын шугамыг ажилд орууулах болон сүлжээнд
буюу түүний хэсгүүдэд туршилт хийх ажлуудыг ДСАБ-ын
удирдлага баталсан, дулааны эх үүсвэр /цахилгаан станц/-ийн
удирдлага зөвшөөрсөн тусгай техникийн хөтөлбөрийн дагуу
хариуцлагатай удирдагчийн удирдлагын дор гүйцэтгэвэл зохино.
4.11.17. Дулаан хэрэглэгчдийг залгаагүй байхад дулааны
сүлжээг 70°С-ээс дээшгүй температуртай усаар дүүргэх ѐстой.
4.11.18. Дулааны сүлжээний шугам хоолой, түүний /тулгуур, шат,
гүүр г.м/ металл хэсгүүдийн гадаргуу нь зэврэлтээс хамгаалах
бүрхүүлтэй байх ѐстой. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлгүй шугам
хоолой болон металл бүтцүүдийг угсралт буюу их засвараас
хүлээн авахыг хориглоно.
4.11.19. Дулааны сүлжээний шугам хоолой, арматур,
компенсатор, фланцан холбоосууд нь зураг төслийн дагуу
дулаалгатай байх ѐстой. Дулааны шугамд булах дулаалга
хэрэглэхийг болон, гуу /хонгио/-ны дотор байрлуулсан шугамд
чигжих дулаалга хийхийг тус тус хориглоно.
4.11.20. Бууруулах дренаж нь ажилгүй дулааны шугамыг
ашиглалтанд оруулахыг хориглоно.
135
4.11.21. Цахилгаан тоноглол суурилагдсан нэвтрэх суваг ба том
зангилаа худгууд нь "Цахилгаан тоноглолыг төхөөрөмжлөх
дүрэм"-ийн дагуу байнгын гэрэлтүүлэгтэй байх ѐстой.
Нэвтрэх сувгийн үлээх сорох салхилуур нь хэвийн
ажиллагаатай байх ѐстой.
4.11.22. Фланцтай арматуртай газраас бусад дулааны шугамын
хоолойнуудыг гагнуураар холбосон байх ѐстой. Компенсатор ба
хаалт арматурт хөвөн-цаасан ба хөөсөн чигжээс хэрэглэхийг
хориглоно.
4.11.23. Газар дээр ил тавигдсан дулааны шугамын цахилгаан
хөдөлгүүртэй хаалтыг тусгай байранд буюу цахилгаан хөдөлгүүр
ба хаалт нь бороо цасанд норохоос болон гаднын хүн хүрэхээс
хамгаалсан бүрхүүл хайрцагт байрлуулсан байвал зохино.
4.11.24. Усны температур тохируулагч нь гэмтэлтэй халуун ус
хангамжийн төхөөрөмж болон тооцооны багажууд нь гэмтэлтэй
дулаан хэрэглэгч системийг дулааны шугам сүлжээнд холбохыг
хориглоно.
4.11.25. Дулааны шугам сүлжээний тоноглолын байдал ба
тэдгээрийн ажиллагааны горимд хяналт тавихын тулд дулааны
шугам ба төвүүдэд графикийн дагуу тогтмол эргэлт шалгалт
хийж байх ѐстой.
4.11.26. Дулааны шугам сүлжээний байгууллага нь орчин үеийн
хяналт хэмжилт оношлолын аппарат хэрэгсэл ашиглан, үзлэг
усан шахалт, дулаан зөөгчийн хамгийн их температурын
туршилт ба бусад аргаар, дулааны шугам сүлжээний тоноглол,
шугам хоолой, барилгын бүтцүүдийн техникийн төлөв байдал,
тэдгээрийн өнгө будаг, хучлага дулаалга, зэврэлтийн хамгаалалт
зэрэг тогтмол хяналт тавьж, гэмтэл согогийг цаг тухайд нь
илрүүлэх, илэрсэн гэмтэл согогийгтөрөлжүүлэн бүртгэх, гэмтэл
согогийн шалтгаан нөхцөлд судалгаа шинжилгээ хийж дүгнэлт
гаргах ажлыг зохион байгуулж байх ѐстой.
Дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмж, шугам
хоолойн техникийн байдалд тавих хяналтыг "Уур, халуун усны
шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн
шаардлагад нийцүүлэх ѐстой.
Дулааны шугам сүлжээний тоноглол, шугам хоолойд
тавих хяналт шалгалтын ажлыг байгууллагынерөнхий
инженерийн тогтоож баталсан хугацаа графикаар явуулна.
4.11.27. Ус дамжуулах дулааны сүлжээ ба хувирсан усны шугам
хоолойн дотор талын зэврэлтэд сүлжээний ус ба конденсатад
шинжилгээ хийх замаар хяналт тавихаас гадна хамгийн их
136
зэврэлт үүсэх цэгүүдэд /ДЦС-ын гаргалга, төгсгөлийн хэсгүүд,
гол шугамын дундуурхи 2-3 цэгт/ дотор талын зэврэлт илрүүлэгч
/зэврэлтийн индикатор/ суулгах замаар байнгын хяналтыг зохион
байгуулах ѐстой.
Ажиллахгүй байгаа дулааны сүлжээг химийн
цэвэрлэгдсэн, деаэраторын усаар дүүргэвэл зохино.
4.11.28. Ханасан уурын шугамын конденсатыг конденсат
зайлуулагчаар тасралтгүй зайлуулж байх ѐстой. Конденсат
зайлуулагчийг буцаахгүй клапангүйгээр конденсатын ерөнхий
шугамд холбож ажиллуулахыг хориглоно.
4.11.29. Секцлэх хаалт болон байршлын арматурууд нь хэвийн
горимд бүрэн нээлттэй буюу хаалттай байх ѐстой. Тэдгээрийг
уур усны зарцуулалтын тохируулганд ашиглахыг хориглоно.
4.11.30. Дулааны шугам сүлжээний жилийн дундаж усны
алдагдал нь дулааны сүлжээ ба түүнд холбогдсон дулаан
хэрэглэгчдийн системийн жилийн усны дундаж эзэлхүүний
0.25%-иас ихгүй байх ѐстой. /Үүнд хэрэглэгчийн ус халаагчаар
халуун усны хэрэгцээг хангах систем орохгүй./
Усны алдагдлыг тооцоход дулааны шугам ба дулаан
хэрэглэгч системд засвар хийх болон шинээр залгагдах шугам
ба хэрэглэгчдийн хэсгийг усаар дүүргэхэд зарцуулсан усыг
тусгахгүй.
4.11.31. Жил бүр дулаацуулгын улирал дуусмагц дулааны шугам
сүлжээний засварын үед засагдах гэмтлүүдийг тодорхойлох
ажил хийгдэх ѐстой. Засварын ажлын графикийг зохиохдоо
дулааны сүлжээний шугам хоолой ба дулааны төвүүдийн
засварыг зэрэгцүүлэн хийхээр тусгасан байх ѐстой.
Засварын дараа дулаацуулгын улирал эхлэхийн өмнө
сүлжээнд усан шахалт хийсэн, таслах хаах хаалтуудын нягтыг
шалгасан байх ѐстой. Усан шахалтыг "Уур ба халуун усны шугам
хоолойг төхөөрөмжлөх ба аюулгүй ажиллах журам"-ын дагуу
зохион байгуулна.
Дулааны сүлжээний хэсэг бүрийг ажлын даралтын 1,25 -
тай тэнцэх даралтаар шахаж туршсан байх ѐстой бөгөөд шууд
ба буцах шугамын даралтыг байгууллагын техникийн удирдлага
тогтоох ѐстой.
Шугам хоолой дээр түүний доторхи усны даралтыг
өөрчлөх байгууламж байхгүй бол шугамын уртаас хамаарахгүй
ажлын даралт нь нэг ижил байна.
Шууд ба буцах усны шугамыг түүний хөдөлгөөнгүй
тулгуурын бат бэхийг үндэслэн тус бүрд нь туршилт хийнэ.
137
4.11.32. Дулааны шугамын хоолойн бат бэх ба нягтад усаар
шахаж туршилт хийхдээ түүнийг 45°С-ээс дээшгүй
температуртай усаар дүүргэнэ.
Дулааны сүлжээг сорилтын даралтаар турших үед
дулааны төв ба дулаан хэрэглэгчдийн системийг найдвартай
тасалсан байх хэрэгтэй.
4.11.33. Дулааны шугам сүлжээнд 2 жилд 1 -ээс доошгүй удаа
сүлжээний тооцоот температурын туршилт хийгдэх ѐстой.
Туршилтанд дулааны эх үүсвэрийн сүлжээнээс эхлээд дулаан
хэрэглэгчийн дулааны төв хүртэлх бүх хэсгүүд хамрагдсан
байвал зохино.
Дулааны сүлжээнд температурын туршилтыг бат бэх ба
нягтын туршилттай хамтатган хийхийг хориглоно.
Дулааны шугам сүлжээний дулааны ба даралтын
алдагдлын туршилтыг уг сүлжээний ашиглалтын нехцөл,
ажилласан хугацаа ба хийцээрээ нийт сүлжээний
байдлыгтодорхойлж чадахуйц гол шугамд 5 жилд 1 удаа
байгууллагын техникийн удирдлагын баталсан графикаар
гүйцэтгэнэ.
4.11.34. Дулааны сүлжээнд тэнэмэл гүйдлийн потенциалын
туршилтыг "Дулааны сүлжээг цахилгаан химийн зэврэлтээс
хамгаалах заавар" -ыг баримтлан гүйцэтгэнэ.
4.11.35. Дулааны шугам сүлжээний ажиллагааны үед
технологийн хамгаалах байгууламжийгтаслахыг хориглоно.
Аваари устгах буюу засвар хийх ба шилжилтийн горимын
үед ДСАБ-ний ерөнхий инженер буюу түүний орлогчийн
зөвшөөрлөөр технологийн хамгаалах байгууламжийг таслаж
болно. Эдгээр байгууламжийн ажиллах чадварыг тухайн
байгууллагын зааварт заасан хугацаа, эзэлхүүнийг баримтлан
тогтмол шалгадаг байвал зохино.
Технологийн хамгаалалтын системийг шалгаж туршсан
болон тасалж залгасан тухай бүр шуурхай баримт хөтлөгдөх
ѐстой.
4.11.36. Хос шугамтай дулааны сүлжээнд дулаан түгээх горимын
үндэс нь төвлөрсөн чанарын тохируулгын график байх ѐстой.
Халуун ус хангамжийн ачаалал байгаа нөхцөлд хаалттай
системийн шууд шугамын усны хамгийн доод температур нь
70°С-ээс багагүй, задгай системд бол 60°С -ээс багагүй байх
ѐстой.
4.11.37. Дулааны сүлжээний усны горимыг жил бүр дулаалгын ба
зуны улирлаар болвсруулсан байх бөгөөд дулаанжуулалтын
138
задгай системд дулаацуулгын улирлынх нь шууд ба буцах
шугамаас хэрэглэх усны дээд хэмжээнд ба огт ус авахгүй байх
үеийн горимуудыг боловсруулсан байх ѐстой.
Хэрэглэгчдийн усны зарцуулалтыг тохируулах арга
хэмжээг дулаацуулгын улирал бүрд төлөвлөж байх ѐстой.
Дулаан хангамжийн схемд тусгагдсан шинээр баригдах
гол шугам ба насос станцуудыг ашиглалтанд оруулах дарааллыг
тогтоохдоо дулааны ачааллын бодит өсөлтийг харгалзах ѐстой
бөгөөд үүний тулд дулааны шугам сүлжээнд ойрын 3-5 жилийн
дулаан хангамжийн системийн усны горимыг тооцоолон
боловсруулсан байх ѐстой.
Дулааны шугам сүлжээнд гол шугамын зарим хэсэг ба
насосны станц ажлаас гарсан тохиолдолд хэрэглэгчдийг
дулаанаар хангах арга хэмжээнүүд урьдчилан төлөвлөгдсөн
байх ѐстой.
4.11.38. Дулааны сүлжээний шууд шугамын усны даралт нь
сүлжээний насос ажиллаж байгаа үед аль ч цэгт, буцлах
даралтаас 0.5 кгс/см2 50/кПа/-аас багагүйгээр их байх ѐстой.
Сүлжээний усны насос ажиллаж байхад дулааны эх
үүсвэр. дулааны сүлжээ, дулааны төвүүдийн шугам хоолой ба
тоноглолууд болон дулаан хэрэглэгчдийн систем холбогдож
байгаа бүх цэгүүдэд шууд усны даралт нь 0,5 кг/см2 -аас багагүй
нөөцтэй, сүлжээний усны температур дээд хэмжээнд байхад ус
нь буцлахгүй байх ѐстой
Сүлжээний насосууд ажиллаж байхад дулааны
сүпжээний буцах шугамын даралт нь бүх цэгүүдэд 0.5 кг/см2
/50кПа/-аас доошгүй байх бөгеөд, дулааны эх үүсвэр, дулааны
сүлжээ, дулааны төв болон шууд холбогдсон хэрэглэгчдийн
шугам хоолой ба тоноглолын зөвшөөрөгдөх даралтаас ихгүй
байх ѐстой.
4.11.39. Дулаан хангамжийн системийн статик даралт нь
дулааны сүлжээ ба шууд холбогдсон хэрэглэгчдийн шугам
хоолойг усаар дүүргэх боломжийг хангасан байх ѐстой.
Статик даралт нь дулаан үүсгэгч, дулааны сүлжээ,
дулааны төвүүд болон шууд холбогдсон хэрэглэгчдийн шугам
хоолой ба тоноглолын зөвшөөрөгдөх даралтаас ихгүй байх
ѐстой. Статик даралтыг усны температур 1-ээс 100°С байх үед
гэж хийсвэрлэн тооцож тодорхойлно.
Алсын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг сүлжээний
ендөр гол шугамын статик даралтыг тодорхойлохдоо гол
шугамын усны температурт тулгуурлан тооцно.
139
Хэрэв статик даралт нь сүлжээний зарим цэгүүдэд
дулааны эх үүсвэрийн буюу дулаан хэрэглэгчийн тоноглолын
зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон тохиолдолд, уг цэгүүдэд
даралт зөвшөөрөгдөх хэмжээнд байхаар сүлжээг автоматаар
хэсэгчлэн хувааж усаараа тусгаарлагдсан бүсүүд үүсгэх
боломжтой байх ѐстой.
4.11.40. Сүлжээний ба өргөлтийн насоснуудын цахилгаан тэжээл
аваариар тасрах үед ДСАБ нь дулааны сүлжээ ба хэрэглэгчдийн
дулааны системийн даралтыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах
арга хэмжээ авах ѐстой. Энэ хэмжээнээс хэтрэх тохиолдолд
дулаан хангамжийн системд усан цохио үүсэхээс урьдчилан
сэргийлэх тусгай байгууламж тавигдсан байх ѐстой.
4.11.41. Дулааны шугам сүлжээнийхоолой ба тоноглол., насос
станцууд, сүлжээг усаар тусгаарлагдсан бүсүүдэд хуваах цэгүүд
болон дулааны тевүүд нь технологийн хяналт, автомат
удирдлага болон хамгаалах хэрэгсэлээр дүрмийн дагуу
хангагдсан байх ѐстой.
4.11.42. Дулааны шугам сүлжээнд гарсан гэмтлийн судалгаа,
тогтмол хийгддэг үзлэг, туршилт болон жил тутам хийгддэг
шахалт шалгалтыг үндэслэн шаардагдах засварыг хийдэг байх
ѐстой.
Аваарийн байдалд орсон шугам хоолойнуудыг солих
болон сүлжээний ус, дулааны алдагдлыг бууруулах, дулааныг үр
ашигтай хэрэглэх, шугам ба тоноглолын найдвартай ажиллагааг
хангахад чиглэгдсэн бусад ажлуудыг дулааны шугам сүлжээний
байгууллага байнга, системтэй авч хэрэгжүүлдэг байх ѐстой.
4.12. Металлын шинж байдалд тавих хяналт
4.12.1. Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийн
найдвартай ажиллагааг хангах ба эд ангиудыг бэлтгэх, угсрах
явцад үүссэн гэмтэл согог болон ашиглалтын явцад эд ангиудын
элэгдэл зэврэлт, уяралтын явц түргэсэх, бат бэх ба уян
харимхай чанар буурах зэргээс шалтгаалан тоноглолд эвдрэл
гэмтэл, аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор
үндсэн ба хайлсан металлын шинж байдалд тавих хяналтыг
зохион байгуулна.
4.12.2. Металлын хяналт нь техник ашиглалтын хойшлуулшгүй
заавал хийгдэх ажил бөгөөд үйдвэрийн ерөнхий инженерийн
баталсан графикаар, техникийн нормативт заасан хугацаа ба
эзлэхүүнээр гүйцэтгэгдэх ѐстой.
140
Техникийн нормативийн баримт бичигт нормативт ба
нормативаас их хугацаанд ашиглагдсан металлд тавих хяналт
ямар шаардлагыг хангасан байх талаар тусгасан байна.
4.12.3. Металлын хяналтыг металлын лаборатори буюу алба,
тухайн тоноглол мэдэлд нь байдаг цехийн ажилтнуудтай
хамтран хэрэгжүүлнэ. Ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн
байгуулагуудыг татан оролцуулж болно. Металлын хяналтыг
гүйцэтгэх алба, лаборатори нь Улсын техникийн хяналтын дээд
байгууллагаас эрх, зөвшөерөл авсан байх ѐстой.
4.12.4. Цахилгаан станцууудад тоноглолын гэмтэл, зогсолт
гаргахгүй байх арга хэмжээг боловсруулахын тулд металлын
гэмтэл ба хяналтын тухай мэдээллүүдийг цуглуулах ба
шинжилгээ судалгаа хийх ажлыг зохион байгуулах ѐстой.
Шаардлагатай бол техникийн нормативт дурьдсанаас гадна
нэмэгдэл металлын хяналтыг зохион байгуулах хэрэгтэй.
4.12.5. Металлын хяналтын дүнг тэмдэглэсэн техникийн баримт
бичгүүд нь уг тоноглолыг ашиглалтаас хасагдах хүртэл
хадгалагдах ѐстой.
4.12.6. Тоноглолын найдвартай бөгөөд аюулгүй ажиллагаанд
нелөөлж болох нийлүүлэгдсэн эд ангиудын техникийн түвшинг
тодорхойлох болон тоноглолыг ажилд оруулахын өмнө үндсэн
ба хайлсан металлын шинж байдалд харьцангуй үнэлгээ өгөх
зорилгоор угсралтын явцад хяналт шалгалт хийнэ.
Цаашид ашиглалтын хяналтаар тэдгээрийн чанар нь
техникийн нөхцөл ба улсын мэргэжлийн хяналтын албаны
дүрмийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
4.12.7. Угсралтын үеийн хяналтыг ашиглалтанд шинээр оруулах
дулааны тоноглол болон ашиглагдаж байсан тоноглолд их
засварын үеэр сольж тавьсан эд анги, тэдгээрийн холболт
зангилаануудад хийнэ.
Угсралтын үеийн хяналтын арга ба эзэлхүүнийг
техникийн нормативаар тогтооно. Хяналтын арга бүр батлагдсан
технологи, стандарт заавартай байна.
Металлын хяналтад ашиглагдах багаж хэрэгслүүд нь эрх
бүхий байгууллагаар шалгагдаж баталгаажуулагдсан байх ѐстой.
4.12.8. Ашиглалтын хяналт нь тоноглолын эд ангиудын.
металлын шинж байдлын өөрчлөлтөд дүгнэлт өгөх ба цаашид
нормативт хугацаанд хүртэл ашиглах боломжийг тодорхойлох
зорилгоор хийгдэнэ.
4.12.9. Металлын ашиглалтын хяналтаар үлдэгдэл деформаци
/хзв гажилт/-ыг хэмжинэ, мөн үндсэн ба хайлсан металлын шинж
141
чанар ба, цулжилт болон зэврэх буюу элэгдэх орчинд ажилладаг
эд ангиудын ханын зузааныг тодорхойлно.
4.12.10. 4500 С-ээс дээш халуунд ажилладаг зд ангиудын
үлдэгдэл хэв гажилтыг хэмжиж цаашдын уяралтын хурды тооцох
ажлыг зохион байгуулсан байвал зохино.
4.12.11. Ханын зузааныг хэмжих ба металлын цулжилтад үнэлгээ
өгөх ажилд гэмтэл учруулдаггүй аргууд /үл эвдэх сорилтын
аргууд, хэт богино авианы ба соронзон нунтагийн гэмтэл
илрүүлэгч шалгалт/, өнгөт гэмтэл илрүүлэгч /өнгөт шингэн
нэвчүүлэх шалгалт/, гамма туяагаар нэвт гэрэлтүүлэх /
радиографийн шалгалт г.м./-ыг ашиглана.
4.12.12. Үндсэн ба хайлсан металлын микро бүтэц ба бодит
шинж чанарыг нарийн тодорхойлох, тэдгээрийн өөрчлөлтийн
хурдыг үнэлэх талаар техникийн нормативын баримт
материалын шаардлагыг хангах болон зайлшгүй хэрэгцээ гарсан
тохиолдолд металлын шинж чанарын түр ба удаан хугацааны
өөрчлөлтийг тодорхойлохоор огтлол авч болно.
4.12.13. Ашиглалтын нормт хугацаа нь дууссан, эвдэрч гэмтсзн
тоноглолын эд ангиудыг цаашид ашиглах боломжийг
тодорхойлох болон хариуцлагатай эд анги, зангилаа /барабан,
зуухны коллектор, уур усны гол шугам, турбиний их бие, ротор
г.м./ -ны металлд хийсэн хяналтын дүн нь хангалтгүй байвал
нэмэгдэл хяналт шалгалтыг зохион байгуулах хэрэгтэй.
4.12.14. Эд анги ба зангилааг цаашид ашиглах боломжийн
талаар дүгнэлт гаргуулах зорилгоор салбарын удирдах
байгууллагын тушаалаар техникийн магадлалын комиссыг
томилно.
4.12.15. Техникийн магадлалын комисс нь тухайн тоноглолын
ашиглалтын хугацаанд металлын шинж байдалд хийсэн
хяналтын баримтуудтай танилцаж дүн шинжилгээ хийнэ.
Үүнд эд анги ба зангилаануудыг сольсон баримтууд,
сольсон шалтгаан, засвар ба тэдгээрийн чанар, ашиглалтын
нөхцел, ашиглагдах нормт хугацаа дууссаны дараа хийсэн
хяналт шалгалтын дүн зэрэг бүх баримт материалтай танилцах
ѐстой.
4.12.16. Техникийн магадлалын комисс нь шинжилгээний дүнд
тулгуурлан эд анги буюу зангилааг цаашид засварлахгүйгээр
ашиглаж болох буюу засварлах, эсвэл бүр мөсөн ашиглалтаас
гаргах тухай техникийн магадлалын шийдвэр гаргана. Уг
шийдвэрийг ашиглалтын байгууллага заавал биелүүлнэ.
142
4.12.17. Металлын шинж чанар нь техникийн нормативт
шаардлагыг хангаж байвал техник магадлалын комис нь
ашиглалтын нэмэлт хугацааг тогтоож өгөх бөгөөд тэр нь 50 мян.
цагаас ихгүй байна.
4.12.18. Тоноглолын ашиглалтын хугацааг сунгах тухай
техникийн магадлалын комиссын шийдвэр ба техникийн баримт
бичгүүдийг улсын мэргэжлийн хяналтын албанд явуулж
зөвшөөрөл авсан байвал зохино.
4.12.19. Металлын шинжилгээ хийгдсэн тоноглол, тэдгээрийн эд
ангиудыг цаашид ашиглах зөвшөөрлийг улсын мэргэжлийн
хяналтын албаны байцаагч өгөх бөгөөд энэ тухай тоноглолын
паспортад тэмдэглэсэн байх ѐстой.
5. ЦАХИЛГААН СТАНЦ БА ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЦАХИЛГААН
ТОНОГЛОЛ
5.1. Генератор ба синхрон компенсатор
5.1.1. Генератор ба синхрон компенсаторын ашиглалтын үед
тэдгээрийн зохистой горим дахь тасралтгүй ажиллагаа
хангагдаж, өдөөлт, хөргөлт, тос хангамжийн системүүд болон,
автоматик, хамгаалалт ба хяналт оношлолын байгууламжууд нь
найдвартай ажилладаг байх ѐстой.
5.1.2. өдөөлтийн автомат тохируулагч нь ажилд байнга
залгагдсан байх ѐстой.
Өдөөлтийн автомат тохируулагч /ӨАТ/ -ийг бүхэлд нь
буюу зарим зангилаа хэсгийг зөвхөн засвар буюу шалгах үед
таслахыг зөвшөөрнө.
ӨАТ-ийн тохиргоо ба ажиллагаа нь нийт станцын ба
системийн автомат байгууламжуудын ажиллагаатай уялдсан
байх ѐстой. Цахилгаан станц ба эрчим хүчний системүүдэд ӨАТ-
ийн тохиргооны үндсэн үзүүлэлтүүд өгөгдсөн байх ѐстой.
Бэлтгэл өдөөгч нь роторын хэвийн хүчдэлийг 1,3
дахинаас доошгүйгээр өсгөх өдөөлт түргэсгэгчтэй байх ѐстой.
5.1.3. ӨАТ ба ажлын өдөөлтийг түргэсгэгч байгууламжийн
тохируулга нь сүлжээний хүчдэл өгөгдсөн хэмжээгээр буурахад
дараахь нөхцөлийг хангахаар байх ѐстой. Үүнд :
-Ажлын горимд, зарим нэг хуучин маягын машинаас бусдад,
өдөөлтийн тогтворжсон хүчдэлийн дээд хязгаар нь 2 дахинаас
доошгүй байх.
-Хүчдэлийн өсөлтийн хурд хэвийн хэмжээнд байх.
143
-өдөөлтийн түргэсгэх хугацааг автоматаар хязгаарлах.
5.1.4. Генераторыг үндсэн өдөөгчтэйгээр ажиллагаанд оруулна.
Ашиглалтын үед үндсэн өдөөлтөөс бэлтгэлд шилжүүлэх болон
буцааж шилжүүлэх үйлдлийг генераторыг сүлжээнээс
таслахгүйгээр хийж гүйцэтгэнэ.
5.1.5. Роторын хэлхээг тасалж соронзон оронг унтраах
автоматаар тоноглогдсон генераторуудад хэт хүчдлээс
хамгаалах тусгай хамгаалалт тавигдсан, тэр нь байнга ажиллаж
байх ѐстой.
5.1.6 Ус төрөгчийн хөргөлттэй генераторын нягтруулагчийн
тосолгооны бэлтгэл эх үүсвэр нь ажлын эх үүсвэр ажлаас гарах
буюу тосны даралт тогтоогдсон хэмжээнээс буурах үед
автоматаар залгагдах ѐстой.
60 МВт ба түүнээс дээш чадлын генераторуудын
нягтруулгын үндсэн тосолгоог бэлтгэлтэй болгохын тулд
демпфер /буфер/-ийн савыг байнга залгаатай байлгах ѐстой.
5.1.7. Устөрөгчийн хөргөлттэй турбогенератор ба синхрон
компeнсаторыг шинээр ашиглалтанд оруулахад устөрөгчийн
даралт нь хэвийн байх ѐстой.
Идэвхтэй хэсгүүд нь устөрөгчийн буюу устөрөгч-усан
хөргөлттэй турбогөнераторыг агаарын хөргөлтэйгээр ачаалалтай
ажиллуулахыг хориглоно.
Ийм машиныг богино хугацаанд ачаалалгүй горимд
өдөөлт өгөхгүйгээр заводын зааварт заагдсан температуртай
агаараар хөргөж ажиллуулахыг зөвшөөрнө.
ТВФ серийн турбогенератортой бол сүлжээнд
залгахгүйгээр тур өдөөлт өгч болно.
5.1.8. Генератор ба синхрон компенсаторын гал унтраах
байгууламжийг цаг ямагт ажиллагааны бэлэн байдалд байлгаж,
шаардлага гармагц ажиллаж эхлэх нөхцөлийг нь хангасан байх
ѐстой.
5.1.9. Генератор ба синхрон компенсаторыг явуулах ба
ашиглалтын үед дараах зүйлүүдэд тавих байнгын хяналтыг
зохион байгуулсан байх ѐстой. Үүнд :
-Статор, ротор, өдөөлтийн системийн цахилгааны үзүүлэлтүүд,
-Статорын ороомог ба гангийн болон хөргөлтийн биетүүдийн
температур
-Гол ба холхивчийн нягтруулга,
-Шүүлтүүр дэх даралт, ороомог ба бусад идэвхитэй хэсгүүд болон
бүтцүүдээр дамжин өнгөрөх цэвэр усны хувийн эсэргүүцэл ба
зарцуулалт.
144
-Устөрөгчийн цэвэршилт ба даралт,
-Нягтруулганд очих тосны температур ба даралт, нягтруулга дахь
тос-усны даралтын уналт
-Шингэнээр хөргөх системийн нягт,
-Устөрөгчийн ба бүрэн усан хөргөлттэй турбогенераторын корпус
дахь хийн чийглэг,
-Турбогенераторын демпферийн бак ба хөвүүрт усан таглааны
тосны түвшин, гидрогенераторын холхивч ба подпятникийн тэвшин
дэх тосны түвшин,
-Турбогенераторын холхивч ба контактын цагирагийн доргио
-Гидрогенераторын холхивч ба крестовины доргио
5.1.10. Ажиллагаанд буюу бэлтгэлд байгаа генератор ба синхрон
компенсаторын хий тосны ба усан системийн ажиллагааны
үзүүлэлтүүдэд дор дурьдсан хугацаанд хяналт шалгалт хийх
ѐстой. Үүнд:
-Генераторын их биеийн хөргөлтийн устөрөгчид чийг үүсэх
температурыг 7 хоногт 1-ээс
доошгүй удаа шалгах боловч хэрэв хийг хатаах систем нь
гэмтсэн буюу чийглэг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон
тохиолдолд хоногт нэгээс доошгүй удаа,
-Машины их биеийн нягт / устөрөгчийн алдагдал / -ийг сард 1-ээс
доошгүй удаа,
-Бүрэн усан хөргөлттэй турбогенераторын их биеийн доторхи
чийглэгийг байнга автоматаар,
-Машины их бие дэх устөрөгчийн цэвэршилт, хий баригч,
холхивчын картер, гаргалгын экрантай гүйдэл дамжуулагч болон
"ноль" гаргалгын гэрт устөрөгчийн агууламж ямар байгааг 7
хоногт нэгээс доошгүй удаа хийн химийн шинжилгээгээр болон
дохиологч автомат хий шинжлэгчээр тасралтгүй,
-Дохиологч автомат хий шинжлэгч ажилгүй болсон тохиолдолд
хоногт 1 -ээс доош гүй удаа химийн шинжилгээгээр,
-Машины их биеийн дотор, хөвүүрт усан таглаанд, генераторын
тос цэвэрлэх байгууламжийн устөрөгчийг ялгах сав ба үлээлгийн
саван дахь устөрөгчийн доторхи хүчилтөрөгчийн агууламжид
батлагдсан графикийн дагуу химийн шинжилгээ хийж
тодорхойлох
-Генераторын ороомог ба бусад хэсгүүдийн хөргөлтийн систем
дахь цэвэр усны чанарыг ашиглалтын зааврын дагуу шалгах.
5.1.11. Устөрөгчийн цэвэршилт дараахь хэмжээнд байх ѐстой.
үүнд:
145
-Устөрөгчийн шууд хөргөлттэй генератор болон бүх төрлийн
синхрон компенсаторуудад 98%-иас доошгүй.
-Устөрөгчийн илүүдэл даралт нь 0.5 кг/см2 /50кПа/ ба түүнээс
дээш даралттай шууд бус устөрөгчийн хөргөлттэй генераторын
их бие дэх цэвэршилт нь 98%-иас доошгүй байна.
-Устөрөгчийн илүүдэл даралт нь 0.5 кг/см2 /50кПа/ хүртэл байхад
генераторын их бие дэх устөрөгчийн чийг үүсэх температур нь
ажлын даралт хэвийн байхад 15˚С -ээс ихгүй байх бөгөөд хий
хөргөгчид орж байгаа усны температураас ямагт бага байх
ѐстой.
Бүрэн усан хөргөлттэй генераторын их бие доторхи хийн чийг
үүсэх /чийг усжих/ температур нь ашиглалтын заавраар
тогтоосон хэмжээнээс ихгүй байх ѐстой.
5.1.12. Генератор /синхрон компенсатор/-ийн их бие дэх
устөрөгчийн доторхи хүчилтөрөгчийн агууламж нь 1,2% -иас
ихгүй байх ѐстой, харин генераторын тос цэвэрлэх
байгууламжийн хөвүүртэй усан хаалт, үлээлгийн сав ба
устөрөгчийг ялгах саванд 2%-иас ихгүй байх ѐстой.
5.1.13. Турбогенераторын шугамын ба "ноль" гаргалгын бүрхүүл,
экрантай гүйдэл дамжуулагч болон холхивчын тэвшин дэхь
устөрөгчийн агуулга нь 1 %-иас бага байх ѐстой. Үүнээс их
тохиолдолд турбогенераторыг ажилуулахыг хориглоно.
5.1.14. Генераторын их бие доторхи устөрөгчийн даралтын
хэлбэлзэл нь устөрөгчийн илүүдэл даралт 1кг/см2 /100кПа/-аас
ихгүй /буюу хэвийн/ байхад 20%-иас ихгүй, илүүдэл даралт
хэвийн хэмжээнээс их байхад хэлбэлзэл нь -+0.2кг/см2 /-+20кПа/-
аас илүүгүй байх ѐстой.
5.1.15. Устөрөгчийн хөргөлтэй синхрон компенсаторын тосны
насосны сорох шугамны тосны илүүдэл даралт нь 0.2кг/см2
/20кПа/-аас багагүй байх ѐстой.
5.1.16. Генераторын ротор эргэж байх ба зогсож байх үеүдэд
нягтруулагчийн тосны даралт машины их бие дэх устөрөгчийн
даралтаас их байх ѐстой.
Даралтын уналтын дээд доод хязгаарыг үйлдвэрлэсэн
заводын зааварт тусгасан байх ѐстой.
5.1.17. Турбогенераторын голын нягтруулгын тосхангамжийн
системын даралт тохируулагч нь байнга ажиллаж байх ѐстой.
/Нягтруулагч, шахагч, тэнцүүлэгч/
Генераторын голын нягтруулгын тосны системийн тос
дамжуулагч шугаман дээр тавигдсан хаалтуудыг онгойлгосон
/ажлын / байдалд нь ломбодсон байх ѐстой.
146
5.1.18. Генераторын хөргөлтийн устөрөгчийн хоногийн алдагдал
нь ажлын даралтанд байгаа нийт хийн 5%-иас ихгүй, үлээлгийг
хамтатган тооцсон хоногийн зарцуулалт нь мөн нийт хийн 10%-
иас ихгүй байх ѐстой.
Синхрон компенсаторын устөрөгчийн хоногийн
зарцуулалт нь түүн дэх нийт хийн 5%-иас ихгүй байх ѐстой.
5.1.19. Генераторыг нарийн синхронизаци хийж сүлжээнд залгах
ѐстой. Нарийн синхронзаци хийх үед синхрон бус залгахаас
сэргиийлэх хоригийг залгасан байвал зохино.
Хэрэв үйлдвэрлэгч заводаас зевшөөрсөн буюу техникийн
нөхцлөөр зөвшөөрөгдсөн бол генераторыг өөрөө
синхрончлогдох аргаар сүлжээнд залгаж болно.
5.1.20. Агрегат эвдрээгүй буюу турбины тохируулгын системд
гэмтэл гараагүй байхад генератор ачаалал хаявал үзлэг,
шалгалт хийлгүйгээр буцааж сүлжээнд залгахыг зевшөөрнө.
5.1.21. Генератор ба синхрон компенсаторын хүчдэлийг
нэмэгдүүлэх хурдыг хязгаарлахгүй. Бүх генераторуудад
идэвхитэй /активный/ ачаалал авах хурд нь зуух, турбины
ажиллагааны нөхцлөөс хамаарна.
Шууд бус хөргөлттэй ороомог бүхий генератор ба
синхрон генераторын статор ба роторын гүйдлийн өсөлтийн
хурдыг хязгаарлахгүй, мөн шууд хөргөлттэй ороомог бүхий
турбогенераторынхыг хязгаарлахгүй.
Шууд хөргөлттэй ороомог бүхий турбогенератор хэвийн
горимоор ажиллаж байхад энэ хурд нь актив ачаалал авах
хурдаас ихгүй байх бөгөөд харин аваарийн нөхцөлд
хязгаарлагдахгүй.
5.1.22. Нэгэн зэрэг хэвийн хэмжээнээс хүчдэл +-5%, давтамж +-
2,5%, хүртэл хэлбэлзэхэд /ЗОМВт ба түүнээс дээш чадалтай
турбогенераторын чадлын коэффициент нь хэвийн байхад
болон хөргөлтийн параметрүүд ба чадлын коэффицент нь
тогтворжсон үед удаан хугацаанд дээд ачаалал авч байхад/
чадлын коэффицент нь хэвийн нөхцөлд генераторын ба синхрон
компенсаторын хэвийн чадал хадгалагдаж үлдэх ѐстой бөгөөд,
хүчдэл өсч, давтамж буурсан үед эдгээрийн үнэмлэхүй
хэмжээний нийлбэр нь 6%-иас ихгүй байх ѐстой.
Генераторийн чадал ба хөргөлтийн параметрүүд хэвийн
байгаа нөхцөлд хүчдэл -+5% хүртэл хэлбэлзснээс роторын
гүйдэл удаан хугацаагаар дээд хэмжээнд байхыг зөвшөөрнө.
Генератор дээд чадлаараа ажиллаж, хүчдлийн
хэлбэлзэл -+5% хязгаарт байх тохиолдолд роторын гүйдлийг
147
дээд хэмжээнд удаан хугацаагаар барихыг, зөвхөн хөргөлтийн
параметрүүдийг зохих хэмжээнд байлгах нөхцөлд зөвшөөрнө.
Бүх генератор ба синхрон компенсаторын ажлын
хүчдэлийн дээд хэмжээ нь хэвийн хүчдлийн 110%-иас ихгүй байх
ѐстой.
105-%-иас дээш хүчдэлд генератор ба синхрон
компенсаторын бүрэн чадлын зөвшөөрөгдөх хэмжээг
үйлдвэрлэсэн заводын заавар буюу туршилтын үр дүнг үндэслэн
тогтооно.
Генератор ба синхрон компенсаторын хүчдэл хэвийн хэмжээний
95%-иас доош байхад статорын гүйдэл нь зөвшөөрөгдөх
хэмжээний 105%-иас ихгүй байх ѐстой.
5.1.23. Хөргөлтийн биеийн даралт ба температур хэвийн байхад
генератор ба синхрон комленсаторуудыг гүйдлээр удаан
хугацаанд хэт ачаалахыг хориглоно.
Аваарийн нөхцөлд улсын стандарт ба техникийн
нөхцлийн дагуу түр хугацаанд генератор ба синхрон
компенсаторыг статор ба роторын гүйдлээр нь хэт ачаалахыг
зөвшеөрнө. Хэрэв энэ талаар заавар байхгүй бол эрчим хүчний
системд аваари гарахад 5.1-р хүснэгтэд заасан хэмжээгээр
богино хугацаанд генератор ба синхрон компенсаторыг статорын
гүйдлээр нь хэт ачаалахыг зөвшөөрнө.
Хүснэгт 5.1. Генератор ба синхрон компенсаторыг статорын
гүйдлээр хэт ачаалах зөвшөөрөгдөх хэмжээ. /дахин/
Хэт ачааллын хугацаа Статор нь шууд бус Статор нь шууд хөргөлттэй бол
мин. /ихгүй/ хөргөлттэй бол Усаар Ус төрөгчөөр
60 1,1 1,1 -
15 1,15 1,15 -
10 - - 1,1
6 1,2 1,2 1,15
5 1,25 1,25 -
4 1,3 1,3 1,2
3 1.4 1,35 1,25
2 1,5 1,4 1,3
1 2,0 1,5 1,5
Нэмэгдэл хөргөлттэй генератор ба синхрон
компенсаторын өдөөлтийн гүйдлээр хэт ачаалагдах хязгаар нь
статорын хэт ачаалагдах хэмжээгээр тодорхойлогдоно.
Роторын ороомог нь устөрөгчийн шууд хөргөлттэй
турбогенераторын өдөөлтийн гүйдлээр хэт ачаалагдах хязгаар
148
нь гүйдлийг роторын хэвийн гүйдэлд харьцуулсан харьцаагаар
тодорхойлогдоно. / хүснэгт 5.2 /
Хүснэгт 5.2. Турбогенераторыг роторын гүйдпээр хэт
ачаалах зөвшөөрөгдөх хэмжээ. /дахин/
Хэт ачаалах хугацаа. Турбогенераторууд
ТГВ,ТВВ.(500 МВт
хүртэл чадалтай)
мин. /ихгүй/ ТВФ. /ТВФ-120-2 -оос бусад/ ТВФ-120-2.
1,06
60 1,06 1,2
4 1,2
1 1,7 1,5
0,5 2,0
0,33 - -
2,0
5.1.24. Генераторын статорын ороомогт буюу хүчдлийн хэлхээнд
1 фазын газардлага гарах тохиолдолд, блокийн генератор
/синхрон компенсатор/ буюу блок нь генераторын таслагчгүй бол
автоматаар таслагдах ѐстой. Хэрэв хамгаалалт ажиллахгүй
байвал яаралтай ачаалалыг хөнгелж сүлжээнээс таслах
хэрэгтэй.
Хэрэв турбогенератор, гидрогенератор ба синхрон
компенсаторын чадал бага боловч богино залгааны гүйдэл нь 5
А-аас их бол газардлага гарахад дээрхийн адил арга хэмжээ
авах хэрэгтэй.
Хэрэв богино залгааны гүйдэл нь 5 А-аас бага бол 2 цаг
хүртэл ажиллуулаад мөн таслах арга хэмжээ авах ѐстой.
Хэрэв газардлага статорын ороомогт гараагүйг мэдсэн
бол станцын буюу цахилгаан сүлжээний газрын ерөнхий
инженерийн шийдвэрээр генератор буюу синхрон компенсаторыг
6 цаг хүртэл хугацаанд ажиллуулж болно.
5.1.25. Хэрэв роторын ороомгийн шууд хөргөлттэй
турбогенераторын өдөөлтийн хэлхээний хөндийрүүлгийн
эсэргүүцэл муудсан тухай дохио өгөгдвөл 1 цагийн дотор, хэрэв
газардлага гарсан бол тэр даруйд нь бэлтгэл өдөөлтөнд
шилжүүлэх хэрэгтэй.
Хэрэв дээрхи хугацаанд өдөөлтийн хэлхээний
хөндийрүүлгийн эсэргүүцэл хэвийн хэмжээнд орвол өдөөлтийг
ажиллагаанд үлдээх.
149
Хэрэв бэлтгэл өдөөгч байхгүй буюу ашиглах боломжгүй
болон хөндийрүүлгийн эсэргүүцэл цаашид үргэлжлэн буурах
/үйлдвэрлэсэн заводын зааварт тусгагдсан хэмжээ буюу бусад
техникийн нормативаас доош орох/тохиолдолд 1 цагийн дотор
турбогенераторын ачааалалыг хасаж сүлжээнээс таслан засварт
оруулна.
Роторын ороомог нь нэмэлт хөргөлттэй
турбогенераторын өдөөлтийн хэлхээнд газардлага гарвал
бэлтгэл өдөөлтөд шилжүүлэх ѐстой. Хэрэв газардлага нь
арилвал генераторыг ажилд үлдээж болно.
Турбогенераторын роторын ороомогт газардлага гарсан
бол зогсоох боломж гармагц зогсоож засварт оруулах хэрэгтэй.
Засварт гаргах хүртэл роторын ороомог нь их биедээ холбогдсон
тогтвортой газардлагатай үед, роторт газартай холбогдсон
давхар газардлага гарвал дохиолол өгөх буюу таслах
үйлчилгээтэй хамгаалалт хийж өгөх шаардлагатай.
Энэ дохиолол ажиллавал турбогенераторын ачааллыг
хасаж сүлжээнээс тасалбал зохино.
5.1.26. Турбогенераторын фазуудын гүйдлийн зөрүү нь
хэвийнхээс 12%-иас ихгүй, синхрон компенсаторынх 20%-иас
ихгүй байвал тэдгээрийг удаан хугацаагаар ажиллуулахыг
зөвшөөрнө.
Статорын ороомог нь шууд бус агаарын хөргөлттэй
гидрогенераторт 125 MBА хүртлэх чадалтай бол фазын
гүйдлийн зөрүү 20 %, 125 МВА-аас их чадалтай бол 15 % байхыг
зөвшөөрнө.
Харин шууд бус усан хөргөлттэй гидрогенераторт бол
фазын гүйдлийн зөрүү нь 10 % байж болно. Бүх тохиолдолд аль
нэг фазын гүйдэл хэвийн хэмжээнээс их байж болохгүй
5.1.27. Турбогенераторыг богино хугацаанд бага ачаалалтайгаар
өдөөлтгүйгээр асинхрон горимд ажиллуулж болно. Ороомог нь
шууд бус хөргөлттэй турбогенераторыг дээрхи горимоор 30
минутаас илүүгүй хугацаанд хэвийн чадлын 60% хүртэл ачаалал
өгч ажиллуулж болно.
Шууд хөргөлт бүхий ороомогтой турбогенераторыг
өдөөлтгүйгээр асинхрон горимд ажиллуулахад зөвшөөрөгдөх
ачаалал ба хугацааг заводын зааварт тусгаагүй бол тусгай
туршилтын дүн буюу техникийн нормативыг үндэслэн тогтооно.
Асинхрон горимоор ажиллаж болох эсэхийг түүний
сүлжээнд үйлчлэх нөлөөллийг тооцоолох буюу турших замаар
шийдвэрлэнэ.
150
Шахмал ялтсан ротор /с наборными зубцами/-той усан
ба турбогенераторыг өдөелтгүйгээр асинхрон горимд
ажиллуулахыг хориглоно.
Цахилгаан станцын бусад генераторууд хэвийн ажиллаж
байхад, аль нэг генератор тусдаа едөөлттэй синхрон бус
ажиллахыг хориглоно.
5.1.28. Генераторыг хөдөлгүүрийн горимоор ажиллуулах хугацаа
ба тийнхүү ажиллуулж болох эсэхийг турбины ажиллах нөхцлийг
харгалзан үйлдвэрлэсэн заводын буюу техникийн нормативийг
үндэслэн шийдвэрлэнэ.
5.1.29. Генераторыг удаан хугацаагаар чадлын коэффициентыг
нь хэвийн хэмжээнээс доогуур ажиллуулах ба хэт өдөөлттэй
синхрон компенсаторын горимд ажиллуулахыг хөргөлтийн
үзүүллэлтүүд хэвийн бөгөөд өдөөлтийн гүйдэл удаан хугацаанд
зевшөөрөгдөх хэмжээнээс ихгүй тохиолдолд зөвшөөрнө.
Синхрон компенсаторын буюу дутуу өдөөлттэйгээр
синхрон компенсаторын горимд ажиллах генераторын реактив
ачаалалын хязгаарыг тусгай дулааны туршилт буюу техникийн
нормативын шаардлагыг үндэслэн тогтооно.
5.1.30. Шууд бус хөргөлт бүхий ороомогтой генераторын чадлын
коэффициентийг нэг хүртэл дээшлүүлэн бүрэн хүчин чадлаар нь
удаан хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрнө.
Шууд хөргөлт бүхий ороомогтой генераторын чадлын
коэффициентийг нэг хүртэл дээшлүүлэх буюу дутуу өдөөлттэй
ажиллуулахад удаан хугацаагаар ачаалах ачаалалын
зөвшөөрөгдөх хэмжээг заводын заавар буюу хэрэв заавар
байхгүй бол сүлжээнд тогтвортой зэрэгцээ ажиллах нөхцлийг
харгалзан техникийн нормативийг үндэслэн тогтооно.
Генераторыг дутуу өдөөлттэй горимоор тогтмол
ажиллуулах болвол өдөөлтийн гүйдлийн доод хэмжээг
автоматаар хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн байх ѐстой.
5.1.31. Ороомог нь шууд шингэнээр хөргөгддөг генераторын ус
буюу тосны эргэлт зогсвол хоосон явалтаас бусад горимд
өдөөлтгүй ажиллуулахыг хориглоно.
Хэрэв шингэнээр хөргөгддөг ороомогтой генераторийн
хөргөлтийн шингэний эргэлт зогсвол ачааллыг 2 минутын дотор
автоматаар хасаж сүлжээнээс таслан едөөлтийг зогсоох
шаардлагатай.
5.1.32. Өдөөлтийн систем нь агааарын хөргөлттэй ба генератор
буюу синхрон компенсаторын ороомог нь хийн хөргөлттэй бол
тэдгээрийн өдөөлтийн бүх хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцэл
151