-Түлшний нөөцлөлт, хадгалалтыг механикжсан аргаар хамгийн бага
алдагдалтайгаар гүйцэтгэх
-Түлшийг цагтухайдньзохихболовсруулалтхийжбэлтгэхба зууханд
тасралтгүй өгөх
-Эргэн тойрны дэвсгэрийн талбайг нүүрсний тоос, нефть
бүтээгдэхүүний шүршигдлээр бохирдуулахгүй байх
4.1.2. Цахилгаан, дулааны станцад нийлүүлж байгаа бүх төрлийн
түлшний чанар нь улсын стандарт, техникийн нөхцлийг хангасан байна.
Түлш нийлүүлэх гэрээнд дараах зүйлүүд тусгагдана:
-Хатуу түлшний марк, үнслэгийн бүлэг, үнс ба чийгний дээд хэмжээ,
дэгдэмхий хийн агуулалт, хүхрийн агуулалт, дулаан гаргах чадвар,
гаднын зүйлсийн хольц, түлшний бутармаг /ширхэгийн хэмжээ/,
хөлдөлт
-Шингэн түлшний марк, ноцох температур ба хүхрийн агуулалт; -Хатуу,
шингэн түлшний жигд нийлүүлэлт /график/
Түлшний чанарт тогтмол хяналт тавьж, дээрхи үзүүлэлтүүдийн
зөрчлөөр бэлтгэн нийлүүлэгчдэд гомдлын шаардлага гаргаж
нэхэмжлэл тавьна.
4.1.3. Эрчим хүчний үйлдвэрт хүлээн авсан түлшний тоо хэмжээ, чанар,
зарцуулалт, хадгалалтын хэмжилт, тооцооллыг нарийн зохион
байгуулах ёстой.
-Ирсэн түлшийг төмөр замын болон авто пүүгээр жинлэнэ, -Шингэн
түлшийг жигнэх буюу савны багтаамжаар тооцно.
Түлш дутуу ачигдсан байвал нийлүүлэгч байгууллагад гомдлын
шаардлага тавина.
4.1.4.Түлштэй ирсэн. цуваанд үзлэг хийж, вагон буюу цистерн нь
эвдэрхий, түлш замдаа гээгдсэн дутсан байвал тэр тухай акт үйлдэж
төмөр замын газарт өгнө.
4.1.5.Түлшний тооцоонд ашиглагдах пүү бусад хэмжих хэрэгслүүд
болон лабораторийн багажуудыг үйлдвэрийн даргаар батлуулсан
графикийн дагуу шалгаж тохируулах ба улсын жин хэмжүүрийн албаар
шалгуулан баталгаажуулж байх ёстой.
4.1.6. Галт тэрэгний хөдөлгөөн, вагон тавих, буулгах, цэвэрлэх ажлыг
"Төмөр замын ачаа тээврийн дүрэм", "Салаа замын үйлчилгээ ба
хөдөлгөөн зохицуулах заавар", "Цахилгаан станцын салаа зам ба
үндсэн төмөр замын хөдөлгөөнийг зохицуулах заавар" зэргийг үндэслэн
зохион байгуулна.
4.1.7.Төмөр замын болон бусад тээврийн байгууллагуудтай гэрээ
хийхдээ энэхүү дүрмийг баримтлан ажиллах талаар тусгасан байвал
зохино.
4.1.8.Түлщ дамжуулах, буулгах, гэсгээх байгууламжуудын хяналтын
аппарат хэмжих хэрэгсэл, автомат ба алсын удирдлага, технологийн
хамгаалалт, хориг, дохиолол, диспетчерийн ба технологийн
удирдлагын хэрэгслүүд нь бүрэн бүтэн бөгөөд графикийн дагуу
шалгагддаг байх ёстой.
Хатуу түлш
4.1.9.Түлш буулгах, хатуу түлш ялангуяа хөлдсөн түлшийг буулгах
ажлыг хөнгөвчлөхийн тулд гэсгээх байгууламж, механик сийрэгжүүлэгч,
вагон доргиогч багаж хэрэгслэлүүдтэй байх ёстой. Том нүүрс, бөөгнөрч
хөлдсөн хэсгүүдийг бутлах, вагоны люкийг хаах зэрэг ажилд огтлон
бутлагч машин, диск-шүдэт бутлагч, люк өргөгч механизмуудыг
ашиглах хэрэгтэй.
4.1.10. Вагон хөмрөгч, гэсгээх болон сийрэгжүүлэх байгууламжуудын
ашиглалтын явцад тэдгээрийн найдвартай ажиллагааг, төмөр зам ба
вагоны бүрэн бүтэн байдлын талаарх төмөр замын байгууллагын
шаардлагад нийцүүлэн зохион байгуулах ёстой. Гэсгээх байгууламжийг
горимын картаар ажиллуулна.
4.1.11. Хатуу түлшийг ил ба задгай агуулахад хадгалахад "Цахилгаан
станцад нүүрс, шатах ззнар, хүлэр хадгалах заавар" -ыг мөрдөж
ажиллана.
4.1.12. Түлшний агуулахын механизм, тоноглолууд бүрэн хүчин
чадлаараа ажиллахад бзлэн байх ёстой. Түлшний агуулахын скрепер,
бульдозер зэрэг нийт үндсэн механизмын /засварт байгааг тооцохгүй/
30 хувиас багагүй хэсэг нь бэлтгэлд байх ёстой. Түлшний складын
скрепер, бульдозерийг их ачааллын үед өер хэсгийн ажилд ашиглахыг
хориглоно.
4.1.13. Металл эд хэсгүүдэд нь цууралт гэмтэл гарсан, тормоз нь
ажиллахгүй, хөдөлгөений хязгаарлагчгүй, төгсгөлийн таслагчгүй,
хазайлтын хязгаарлагчгүй өргөгч кран, гүүрэн крануудыг ажиллуулахыг
хориглоно.
4.1.14. Бэлтгэл механизм ба тоноглолууд/вагон хөмрөгч, дамжлагын
системийн шугам, бутлагч гэх мэт / нь графикаар ээлжлэн ажиллах
ёстой ба бэлтгэлд байгаа нь ажиллахад бэлэн байх ёстой.
4.1.15. Хатуу түлш бэлтгэх .дамжуулах байгууламж нь, зөвхөн бутлаж,
гаднын хольцоос нь цэвэрлэсэн түлшийг зууханд өгөх нөхцөлийг хангах
ёстой. Түлш дамжуулах системийн ажиллаж байгаа шугам нь зуухны
бункерийг хамгийн богино хугацаанд дүүргэх тооцоот чадлаараа
ажиллах ёстой.
4.1.16.Түлш дамжуулах механизмуудыг удирдлагын төв щитнээс
автоматаар буюуалсаас удирддагбайх ёстой.Ашиглалтын явцад хориг,
хамгаалалт дохиолол, аваарийн зогсоолтын төхөөрөмжүүд нь,
дамжлагын найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагааг бүрэн
хангахуйц найдвартай байх ёстой. /буух хоолой түгжрэх ба тууз хий
эргэвэл дамжлагыг зогсоох, нэг механизм зогсоход болон схем буруу
сонгогдсноос бүх шугам зогсох гэх мэт/
4.1.17. Түлш дамжуулах системд байвал зохих анхааруулах дохиоллын
төхөөрөмжүүд нь гэмтэлтэй буюу байхгүй, хашлагагүй болон тормозлох
байгууламж нь ажилгүй болсон нөхцөлд түлш дамжлуулах
төхөөрөмжүүдийг ажиллуулахыг хориглоно.
4.1.18. Туузан дамжлагын хонгил, тавцангууд, агуулахаас болон үндсэн
салаа дамжлагад түлш өгөх зангилгаанууд ба газар доорхи дамжлагын
хонгилын температур хүйтний улиралд 10° С-аас доошгүй, харин
бутлах байгуумжийн байрных 15°С-аас багагүй байх шаардлагатай.
Газар дээрхи түлш буулгах байгууламжийн температур /вагон хөмрөгч
зэрэг цаг үргэлж орж гардаг хөдөлгөөнтэй байрнаас бусад/ нь 5°С -ээс
доошгүй байна. Задгай складад нүүрс өгдөг дулаалгагүй дамжлагуудад
хүйтэнд тэсвэртэй тууз хэрэглэвэл зохино.
4.1.19. Бүх төрлийн нүүрс, занарыг 25 мм хүртэл хэмжээтэйгээр бутлах
ёстой. Буталсан нүүрсийг шигших 25 мм-ийн торон дээрхи үлдэгдэл 5%
иас ихгүй байвал зохино.
4.1.20. Бутлагч ба тээрэмд түлш өгөхийн өмнө металл зомгол мод
зэргийг механик аргаар ялгаж зайлуулдаг байх ёстой. Дамжлагын
ажиллаж байгаа шугамд тавигдсан металл баригч ба зомгол ялгагч нь
ажиллагаанд залгагдсан, хориг нь дамжлагатайгаа холбогдсон байна.
Тээрэмдэх салхилуур, дунд хурдтай ба алхан тээрэмтэй тоос
бэлтгэх систем бүхий цахилгаан станцуудад металл барих
төхөөрөмжгүй түлш дамжуулах шугам ашиглахыг хориглоно.Ялгасан
металл, мод зэрэг гадны хольцийг зайлуулах систем нь тогтмол
ажиллагаанд байх ёстой.
4.1.21. Дамжлага, шигшүүр, бутлагч, металл ба зомгол мод баригчид
очих түлш нь туузан дамжлагын дагууд жигд өргөнтэй урсаж байх
ёстой. Шигшүүр ба бутлагчид чийгтэй нүүрс наалдахгүй байлгах /
халаах доргиох, жижиг хэсгийг ялгах/ арга хэмжээ авсан байх ёстой.
4.1.22. Бункер, буух хоолойн хананд наалдаж тогтсон нүүрсийг нураах
буулгах зориулалтын төхөөрөмж /халаах, хий буюу уураар үлээлгэх,
доргиох/-үүд нь ажилд буюу ажиллуулахад бэлэн байвал зохино.
4.1.23. Буух хоолой, бутлагч болон түлшний дамжлагын бусад
механизмуудын нягтруулга, дамжлагын тууз ба бул цэвэрлэгч, займчин
тэжээгчийн ажлын хэсгүүд, тоос сорох ба баригч /хий, ус хөөсөн тоос
намжаагч / төхөөрөмжүүд нь бүрэн бүтэн байхаас гадна 7 хоногт 1 удаа
шалгагдсан байвал зохино. Шаардлагатай бол нягтруулгыг чангалж
тохируулах буюу солих, тоос намжаах системийн.хий, хөөс, ус цацах
форсункуудыг засах буюу солих хэрэгтэй.
4.1.24. Зууханд өгөгдеж байгаа нүүрснээс сорьц авах ба боловсруулах
ажлыг зориулалтын автомат хэрэгслэлээр хийж гүйцэтгэнэ. Цахилгаан
станцын тоног төхөөрөмжинд бүтцийн өөрчлөлт оруулах буюу өөр
түлшинд шилжүүлэх тохиолдолд сорьц авах ба бэлтгэх байгууламжид
ээлжит туршилт хийхээс гадна жилд 1-ээс доошгүй удаа сорьц
авагчийн хурд ба авч байгаа нүүрсний жинг тодорхойлж байвал зохино.
4.1.25. Түлш дамжуулах байгууламжийн байшин барилгын дотор талын
эд анги дээр нүүрсний тоос хуримтлагдсан байж болохгүй.
Түлш дамжлагын механизмуудыг маш сайн чигжиж нягтруулсан
байвал зохих ба, нүүрсний шилжүүлэлт унагалтын зангилаа бүр дээр
тоос дарах ба сорж цэвэрлэх байгуумжаар хангагдсан байх ёстой.
Түлш дамжлагын байрны тоосжилт ба шаардлагатай тохиолдолд хорт
хий /СО/ -н агуулалтыг ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу
шалгаж байвал зохино.
Тоос сорох байгууламж /аспирацийн тоноглол/-ийн ажиллагаа нь
ажлын байрны агаар дахь тоосны хэмжээг тэсрэлт дэлбэрэлтийн
аюулгүйн ба эрүүл ахуйн шаардлагын дагуу байлгах болон гадагш хаяж
байгаа агаар дахь тоосны хэмжээг ноормоос үл хэтрүүлэх шаардлагыг
хангасан байх ёстой. Түлш дамжуулах байр, тоног төхөөрөмжийн
цэвэрлэгээг /механикжсан аргаар усаар буюу тоос сорогчоор /
графикийн дагуу хийж гүйцэтгэнэ. Дамжлагын байрны температур 5° С-
ээс доош байхад болон дамжлагын байрны шал ханын хэсгүүдийн
уулзварын нягтруулга гэмтсэн нөхцөлд усан угаалга хийхийг хориглоно.
4.1.26. Дамжлагын туузыг залгах ба засварлахад металл эд анги
хэрэглэхийг хориглоно.
4.1.27. Түлшний склад ба дамжлагуудын механизмын засвар ба
техникийн үйлчилгээг ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу
хийж гүйцэтгэнэ. Техникийн үйлчилгээний эзлэхүүн ба дараалал нь
үлгэрчилсэн ба байгууллагын ашиглалтын заавраар тогтоогдоно. Тоног
төхөөрөмжийн техникийн байдалд тавих хяналтанд оношлох багаж
хэрэгслэлүүдийг дээд хэмжээгээр ашиглавал зохино.
Шингэн түлш
4.1.28. Шингэн түлшний аж ахуйн ашиглалт нь зуухны ачааллын
байдалд тохируулан шүүж, халаасан түлшийг саадгүй өгех шаардлагыг
хангахаас гадна түлшний зунгааралт, даралт нь форсункийн хэвийн
ажиллах нөхцөлийгхангасан байвал зохино.
4.1.29. Шингэн түлш дамжуулалтын ба түүний дагуул уурын шугам
хоолойд тогтоосон загвараар техникийн паспорт нээж хөтлөх ёстой.
4.1.30. Цистернийг юүлж дууссаны дараа юулэх хоолойг бүрэн хоослож
сараалжгүй бол тагийг хаана. Хүлээн авах сав хүртэлх ховоо, усан
түгжээ, шандор, шүүлтүүрийг шаардлагатай үед цэвэрлэж байвал
зохино.
4.1.31. Мазут аж ахуйн байгууламжийн уурын даралт нь 8-13 кг/см / 0.8-
1.3 МПа/, температур нь 200-250 °С хэмжээнд байх ёстой.
4.1.32. 50 -60м^ багтаамжтай цистерний мазутыг юүлэхэд халаах
байгууламжаас зарцуулах уурын хэмжээ нь 900 кг/цаг -аас ихгүй байх
ёстой.
4.1.33. Мазут юүлэх байгууламж /цистерн, ховоо ба хүлээн авах сав/ -д
байгаа мазутыг шахах насосуудын хэвийн ажиллагааг хангах хэмжээнд
хүртэл халаасан байвал зохино.
Хүлээн авах ба нөөцлөх саван дахь мазутын температур нь 90°
С-аас ихгүй байна.
4.1.34. Нөөцлөх сав, шугам хоолой зэрэг мазут аж ахуйн бүх
тоноглолын дулаалга хучлага нь байнга хэвийн байдалд байвал
зохино.
4.1.35. Нөөцлөх ба хадгалах савны дотоод үзлэгийг 5 жилд 1-ээс
доошгүй удаа хийж илэрсэн гэмтэл доголдлыг арилгадаг байхаас
гадна, шаардлагатай үед ёроолын тундасыг цэвэрлэж байх ёстой.
4.1.36. Хүлээн авах ба хадгалах савнуудад тэдгээрт байгаа шингэн
түлшний хэмжээг тодорхойлох таблицууд зохиогдож, үйлдвэрийн
ерөнхий инженерээр батлагдсан байвал зохино.
4.1.37. Мазутын шугам хоолой, арматурын гадаад үзлэгийг жилд 1-ээс
доошгүй удаа, арматурын түүвэр шалгалтыг 4 жилд 1-ээс доошгүй удаа
батлагдсан графикаар явуулна.
Зуухан цехийн доторхи шугам хоолойн үзлэгийг улиралд нэг удаа
явуулна.
4.1.38. Механик ба уур -механикийн форсунктай зууханд өгч буй
мазутын зунгааралт нь 2.5 ВУ /16мм /с /, уурын болон ротацийн
форсунк /тургиур/-тай бол 6ВУ /44 мм /с /-аас үл хэтрэх хэмжээтэй байх
ёстой.
4.1.39. Шингэн түлшний шүүлтүүрийн эсэргүүцэл нь хэвийн ачааллын
үед анхны хэмжээнээс 50% иар ихэссэн тохиолдолд түүнд цэвэрлэгээ
/уураар үлээлгэх, гараар буюу химийн аргаар/ хийх хэрэгтэй.
Шүүх торыг шатааж цэвэрлэж болохгүй. Мазут халаагчийн
дулааны чадал нь хэвийн хэмжээнээс 30%-иар буурсан тохиолдолд
цэвэрлэгээг хийнэ.
Нөөцлөх ба хадгалах сав, ховоо, шүүлтүүр, мазут халаагч
болоод бусад байгууламжийг цэвэрлэхэд гарсан шингэн түлшний
үлдэгдлийг тусгай газар шатааж устгана.Үлдэгдлийг цахилгаан станцын
дэвсгэрт хадгалахыг хориглоно
4.1.40. Бэлтгэл насос, халаагч, шүүлтүүр нь байнга бүрэн бүтэн,
ажиллагааны бэлэн байдалд байх ёстой. Бэлтгэл насосыг автоматаар
залгах байгууламж /АВР/ -ийн ажиллагааны хэвийн байдлыг магадлах
шалгалтыг графикийн дагуу сард 1-ээсдоошгүй удаа хийж гүйцэтгэнэ.
4.1.41. Дамжуулах хоолой болон бусад тоноглолуудыг засварт
гаргахдаа ажиллаж байгаа хэсгээс найдвартай тусгаарлаж, сайн
хоослосон байх ба хэрэв дотор талд ажил хийхээр байвал уураар
үлээлгэн цэвэрлэсэн байх ёстой. Шингэн түлш дамжуулах хоолойн
таслагдсан хэсгийн уурын ба бусад дагуул шугамуудыг мөн тасалсан
байвал зохино.
4.1.42. Удаан хугацаанд мазут хадгалсан нөөцлөх савыг ажиллагаанд
залгахын өмнө түүний доод хэсгээс /ёроолоос дээш 0.5м хүртэл/
мазутын сорьц авч чийглэгийг шалгаж, зууханд ус буюу ус ихтэй мазут
оруулахгүй байх арга хэмжээг авбал зохино.
4.1.43. Шингэн түлшний насосны урсгал ба их засварыг үйлдвэрлэгч
заводын шаардлагын дагуу батлагдсан графикаар хийх бөгөөд урсгал
засварыг 1.5 жилд 1 удаа, их засварыг 3 жилд 1-ээс цөөнгүй удаа хийх
ёстой.
4.1.44. Зууханд өгч буй түлшниий температурын ихсэлт ба бууралтын
дохиололын ажиллагаа, мөн нөөцлөх ба хүлээн авах саван дахь
түлшний түвшин температурын шитэнд байгаа ба алсаас заах
хэмжүүрийн заалт үнэн зөв байгаа эсэхийг батлагдсан графикийн дагуу
7 хоногт 1-ээс доошгүй удаа шалгадаг байвал зохино.
4.1.45. Мазутыг орлох шингэн түлшийг хүлээн авах, хадгалах ба
түлэхэд бэлтгэх,ажлыг норматив техникийн баримтууд болон ажлын
зааврыг баримҮлан хийж гүйцэтгэнэ.
Мазут орлуулахтүлшний талаар хүлээж авахаас 5-аас доошгүй
хоногийн өмнө үйлдвэрийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авсан
байх ёстой. Мазутыг орлуулах шингэн түлшний ноцох температур нь 45
С-ээсдоошгүй,харинзохихтусгайшийдвэртэйбол40 С-ээсдоошгүй ноцох
температуртай дизелийн түлш байж болно.
Ноцох температур нь дурьдсан хэмжээнээс доогуур түлш ирвэл
цахилгаан станцад буулгаж авахыг хориглоно. 80°С температурт
зунгааралт нь 16 ВУ /118мм /с /-ээс дээш шингэн түлш ба хүчиллэг
гудроныг мазутын оронд хэрэглэхийг хориглоно.
Мазут орлуулах шингэн түлш хүлээн авах ба хэрэглэх үед
техникийн нормативт заагдсан галын аюулаас сэргийлэх нэмэгдэл арга
хэмжээнүүдийг авсан байх ёстой.
4.2. Нүүрсний тоос бэлтгэл
4.2.1. Нүүрсний тоос бэлтгэх тоноглолуудын ашиглалт нь зуухны
ачаалалд тохируулан зохих хэмжээний чийглэгтэй, тогтоогдсон
нунтагралттай тоосыг зуухны асаагууруудад тасралтгүй өгех нөхцлийг
хангасан байхёстой.
Зуухны ачаалал хэвийн хэмжээний 100-60%-ийн хязгаарт байхад
шууд үлээлгэх тоосон системүүд нь бүрэн ажиллаж байх ёстой. Тоосны
системийн хэвийн ажиллагааны горим нь тоос ба галын хотлын тоног
төхөөрөмжүүдийн заводын үзүүлэлтүүд дээр үндэслэн зохиогдсон
горимын карттай зохицсон байна.
4.2.2 Тоос бэлтгэлийн байгууламжийн бүх шугам хоолой, тоноглолын
дулааны хучлага бүрхүүл нь байнга хэвийн байдалд байх ёстой.
4.2.3. Шинээр суурьлагдсан буюу шинэчлэлт өөрчлелт хийгдсэн болон
засвараас гарч байгаа ба удаан хугацаагаар /3-аас дээш хоног/
бэлтгэлд байсан тоос бэлтгэх байгууламжийг явуулахын өмнө түүний
хянах хэмжих багаж хэрэгслүүд, алсын удирдлага, дохио хамгаалалт,
хориг ба автоматикийг шалгаж үзсэн байна.
Дохиолол, хориг, автоматикийн систем нь хэвийн бус байгаа
байгууламжийг явуулах ашиглахыг хориглоно.
Тоос бэлтгэх байгууламжийг явуулахын өмнө, түүний шугам
хоолой тоноглолуудын дотор талд шаталт цогшилт бий эсэхийг
нарийвчлан шалгаж магадлах ба шаталт цогшилт илэрвэл түүнийг
бүрэн арилгахгүйгээр байгууламжийг явуулахыг хориглоно.
4.2.4 Шинээр угсарсан буюу өөрчлөлт хийгдсэн байгууламжид бүх
нээлхий, нүхнүүдийг онгойлгож тоос хуримтлагдаж болох газруудыг
илрүүлэх зорилгоор дотор талын үзлэг хийнэ. Нээлхий, шургах
нүхнүүдийг онгойлгох, дотор талын үзлэгийг хийхдээ үйлдвэрийн
зааврын дагуу аюулаас хамгаалах бүх арга хэмжээг авсан байна.
Тоос бэлтгэх байгууламжийн ажилласан 2000 цаг дутамын дараа
үйлдвэрийн даргын тушаалаар томилогдсон комисс хяналтын дотоод
үзлэг хийж, акт тогтоосон байх ёстой.
4.2.5 Тоос бэлтгэх байгууламжийн зангилаа хэсгүүдийн дотор тал
чийгтэж норох, түүнд тоос наалдахаас сэргийлэх зорилгоор, тоосон
системийгявуулахын өмнө, ашиглалтын заавраар тогтоосон горимоор
нийтэд нь урьдчилан халаах ёстой.
4.2.6 Тоос бэлтгэх тоноглолын ажиллагааны үед түүнийг тоноглосон
бүх хянах хэмжих хэрэгсэл, автомат тохируулагч, дохиолол, хориг,
автомат хамгаалалтын системүүд нь бүрэн бүтэн, бүгд ажиллагаанд
залгагдсан байвал зохино.
Технологийн хяналт, дохиолол, хамгааллалт, автоматикийн
системүүд дэх температурын хэмжилтэд ашиглагдах хэмжүүрүүд нь
заалтын хугацааны хожимдол бага /20секундээс ихгүй/-тай байх ёстой.
4.2.7. Тоос бэлтгэх тоног техөөрөмжийн ашиглалтын үед, дараах
тоноглол, үзүүлэлтүүд ба ажиллагаанд хяналт тавина. Үүнд :
-Тээрэмд нүүрс тасралтгүй егөгдөж байгаа эсэх.
-Түүхий нүүрс ба тоосны бункерт түлшний түвшин нь ашиглалтын
зааварт заагдсан хэмжээнд байгаа эсэх
-Хатаах ба тээрэмдэх тоноглолын гарах хоолой дахь хатаах агент ба
хий -агаар -тоосны холимогийн температур ашиглалтын зааварт
заагдсан хэмжээнээс ихэсч байгаа эсэх /Хүснэгт 4-1/
-Холхивчуудын доргионы түвшин
-Холхивчуудын халалт, тосны температур
-Төхөөрөмжийн ажиллагааны ямарч горимд, тоос агаарын холимогийн
температурыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйн тулд бункер дэх
тоосны температурт хяналт тавина.
-Тэсрэлтэнд задрах хавхлагууд бүгд хэвийн эсэх
-Тоос бэлтгэх байгууламжийн бүх шугам хоолой, зангилаа хэсгүүдийн
хучилт дулаалга, бүрхүүлийн хэвийн байдал
-Бүх шугам хоолой, зангилаа хэсгүүдийн нягт, үлээлт соролтгүй байдал
/тоос гадагш үлээгдэх байдал илэрвэл нэн даруй арилгах арга хэмжээ
авах ёстой/
-Тоосбэлтгэх байгууламжийн цахилгаан хөдөлгүүрүүдийн авч байгаа
гүйдэл
-Тээрэм буюу хатаах байгууламжийн өмнөх ба тээрмийн салхилуурын
өмнөх ба дараах хатаах агентийн даралт
-Үрлэн ба дунд хурдтай тээрмийн эсэргүүцэл
-Утааны хийн хатаалгатай байгууламжийн төгсгөл дэх хатаах агентад
агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээ, /"Түлш дамжуулах ба тоос
бэлтгэх байгууламжийг дэлбэрэлтээс хамгаалах дүрэм" -д заагдсан
газруудад/
-Дунд хурдтай ба алхан тээрэмтэй тоос бэлтгэх шууд үлээлтийн
системийн хатаах агентын зарцуулалтын хэмжээ
-Шууд үлээлгээс бусад тоос бэлтгэх төхеөрөмжийн тоосны
нунтагралтад байнга хяналт тавьж зөрчлийг арилгах арга хэмжээг
шуурхай авч ажиллавал зохино.
Тоос-хий-агаарын холимогийн температур I" C.I
Хүснэгт 4.1.
Шууд үлээлтийн төхөөрөмжийн Тоосны бункертэй
төхөөрөмж
сепараторын дараа
Түлшний Агаарын Утаан хатаалгатай Агаары Утааны
төрөл хатаалгатай н хийн
Чулуун Алхан Дунд Алхан Салхлуур хатаалг хатаалг
нүүрс тээрэмтэ хурдын тээрэмтэ ан атай атай
Хүрэн тээрэмтэ
нүүрс й й тээрэмтэй
Антраци й
130 130 180 --- 70 130
70 120
100 --- 180 220
Нооромчлохгүй
т
4.2.8. Шинэ буюу шинэчлэгдсэн тоос бэлтгэх төхөөрөмжүүд болон их
засвараас гарч байгаа төхөөрөмжийг ашиглалтанд оруулахдаа тоосны
сорьц авах ба бусад хэмжилтүүдийг хийж горимын картыг шинээр
зохиох буюу хуучин горимын картад зохих өөрчлөлтүүдийг оруулах
хэрэгтэй.
4.2.9. Тоосны бункертай тоос бэлтгэх төхөөремжийн ашиглалтын үед
циклоны доороос авах тоосны сорьцыг тухайн үйлдвэрийн зааврын
дагуу тогтоосон хугацаанд авч тоосны нунтагралтад хяналт тавьж байх
ёстой.
Шууд үлээлгэтэй төхөөрөмжийн тоосны нунтагралтад тавих
хяналтыг, тээрэмд орж байгаа хатаах агентын хэмжээ болон
сеператорын тохируулах хаалтны онгойлтын байдал зэргээр тойруу
замаар явуулна.
4.2.10. Тоос бэлтгэх төхөөрөмжийн хүйтэн агаар соролтод хяналт тавьж
илэрсэн зөрчлийг арилгах ажлыг үйлдвэрийн ерөнхий инженерийн
баталсан графикийн дагуу сард 1-ээс доошгүй удаа хийж гүйцэтгэнэ.
Tooc бэлтгэх төхөөрөмжийн хүйтэн агаар соролт нь түлшний
чийгний ууршилтыг оролцуулахгүйгээр, төхөөрөмжид орж байгаа
хуурай хатаах агентын зарцуулалтанд эзлэх хэмжээг хувиар
илэрхийлж, хүснэгт 4.2-т зааснаас хэтрүүлэхгүй байх ёстой.
Тоосны системийн агаар соролт /хувиар/
Хүснэгт 4.2
Шууд үлээлтийн төхөөрөмжийн Тоосны бункертэй
төхөөрөмж
сепараторын дараа
Хий-агаарын
Тээрмийн өмнө хатаалгатай
тавигдсан хийн Утааны хийн тээрмийн
салхилуур бүхий
эргүүлэг хийн утаа хоолойноос шууд үлээлгийн
Хатаах сорогч бүхий тээрмийн тоосон систем
агентын
зарцуула төхөөрөмжтэй, салхилуурын 40
лт М3/цаг. 35
агаар ба хий- сийрэгжилтээр хий 30
50 хүртэл 25
51-100 агаарын авдаг хий-агаарын
101-150
150-с халаалгатай хатаалгатай
дээш
тохиолдолд
Үрлэн Бусад Үрлэн Бусад
тээрэмтэ төрлийн тээрэмтэ төрлийн
тээрэмтэ тээрэмтэ
й й
й й
30 25 40 35
25 20 35 30
22 17 32 27
20 15 30 25
Шууд үлээлттэй тоосон системд халуун агаараар хатаалт явагддаг бол
агаар соролтыг хэмжихгүй, харин системийн нягтын байдлыг
шахалтаар шалгана.
4.2.11. Тоос бэлтгэх /хатаах / задгай байгууламжид бол үйлдвэрийн
ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу, салхилуурт ашигласан
хатаах агентыг цэвэрлэх байгууламжууд циклон, шүүлтүүр,
скрубберүүдийн аэродинамикийн эсэргүүцлийн хэмжилтийг жилд 2-
оосдоошгүй удаа, мөн их засвараас гарсны дараа ашиглагдсан хатаах
агентлагийн тоосноос цэвэршигдсэн байдалд шалгалт хийх ёстой.
4.2.12. Бункерт тоос дагтаршихаас урьдчилан сэргийлэхийн тулд үе үе
тоосны хэмжээг доод түвшинд ортол багасгаж байх ёстой. Энэ
үйлдлийн давтамжийн хугацааг үйлдвэрийн заавраар тогтооно.
Тоосны дагшралт ба тоос өөрөө шатах чанарыг харгалзан
бункерт тоос хадгалж болох дээд хугацааг тогтооно.
Цахилгаан станцыг шингэн түлшинд шилжүүлэх, зуухыг засварт
гаргах зэрэг тохиолдолд тоосон системийг удаан хугацаагаар
зогсоохдоо, бункерийн тоосыг бүрэн хоослон цэвэрлэж үзлэгхийсэн
байвал зохицо. Зогсож байгаа зууханд тоос өгөхийг хориглоно.
Тоос тээвэрлэх шнек болон бусад байгууламжийг зогсоохын
өмнө түүний дотор байгаа тоосыг бункерт буулгаж бүрэн хоослох ёстой.
4.2.13. Наалдамхай болон өөрөө шатах идэвхжил ихтэй түүхий
нүүрсний бункеруудыг 10 хоногт 1 ээс доошгүй удаа зөвшөөрөгдөх
доод хамжээнд нь хуртэл түвшинг нь багасгаж байх хэрэгтэй.
Зуухыг удаан хугацаагаар мазут ба хийгээр ажиллуулах бол
нүүрсний бункерийг бүрмөсөн хоослож цэвэрлэх хэрэгтэй.
4.2.14. Үрлэн тээрмийн бүтээмжийг тогтоосон хэмжээнд барьж байхын
тулд дулааны боловсруулалт хийгдсэн 40 мм диаметртэй 400НВ
хатуутай үрлүүдийг тогтмол нэмж байх шаардлагатай. Тээрэмд байвал
зохих үрлийн жин 5% -иас дээш буурахгүи байхаар бодож үрэл нэмж
байх хугацааг тоггооно.Засварын үеэр 15 мм -ээс бага диаметртэй
болсон үрлийг ялгаж зайлуулна.
4.2.15. Тоос бэлтгэх системийн зангилаа хэсгүүдийн эд ангиуд /алх, алх
баригч, хуяг, ажлын дугуй, гол, нягтруулга гэх мэт / -д графикийн дагуу
тогтмол үзлэгхийж шаардлагатай бол солих, засах арга хэмжээ авч
байх ёстой.
Мөн түргэн элэгдэг хэсгүүд /тоосны шугам хоолойн булан тохой,
сеператорын буух хоолой гэх мэт / дээр тавигдсан хамгаалах
хэрэгслүүд нь бүрэн бүтэн байх ёстой.
4.2.16. Тоос бэлтгэх төхөөрөмжийн байранд зөвхөн ажиллагаагүй
байгууламжийн том, хүнд эд ангиудад гагнуур хийхийг зөвшөөрөх
бөгөөд, гагнуур хийхийн өмнө байрны тоосыг цэвэрлэж, "Галын
аюулаас хамгаалах дүрэм"-ийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.
4.2.17. Тоос бэлтгэх төхөөрөмжийн байр нь байнга цэвэр байх
шаардпагатай бөгөөд байрны цонх хана, туурга, шат, тоноглолууд
болон бусад тоос тогтож болох газруудыг тогтмол цэвэрлэдэг байвал
зохино.Ялангуяа тоноглолын халуун гадаргуу дээр тоос тогтох
хуримтлагдахаас онцгой сэргийлэх хэрэгтэй.
Байрны цэвэрлэгээг механикжсан аргаар тоосыг дэгдээхгүй ба
хуйлруулахгүйгээр хийх шаардлагатай. Хэрэв гараар цэвэрлэх бол
урьдчилан ус шүршижтоосыГчийглэжхийнэ. Цэвэрлэгээний эзлэхүүн ба
хугацааг ажлын байрны зааврын дагуу хийнэ.
Байранд буюу тоноглолын доторхи цогшсон тоосыг унтраахдаа
хүчтэй ус, галын хор өгөх зэргээр тоосыг хуйлруулан дэгдээх арга
хэрэглэхийг хориглоно.
4.3. Уурын ба ус халаалтын зуух
4.3.1. Зуухны ашиглалтад дараах шаардлага хангасан байх ёстой.
Үүнд:
-Бүх үндсэн ба туслах тоноглолуудын ажиллагаа найдвартай бөгөөд
аюулгүй байх
-Зуухны хэвийн чадал, параметр, уур ба усны чанарыг зохих хэмжээнд
барих боломжтой байх
-Туршилт ба заводын заавраар тогтоогдсон ажлын ашигтай горимыг
барих
-Тухайн зуух ба шатааж байгаа түлшинд тохируулан тогтоосон хязгаарт
ачааллыг барьж ажиллах боломжтой байх
-Зөвшөөрөгдөх хамгийн бага ачаалалдтогтвортой ажиллах
-Агаар мандалд хаях хаягдал зохистой хэмжээнд байх
4.3.2.100кг/см ба түүнээс дээш даралттай зуухыг шинээр ашиглатанд
оруулахдаа уур усны үндсэн шугамууд ба түүний бусад хэсгүүдтйн
хамтхимийнугаалгацэвэрлэгээндоруулсанбайна. 100кг/см /9.8 МПа/-аас
доош даралттай уурын ба ус халаах зуухнуудыг ашиглатанд оруулахын
өмнө шүлтээр угаана.
4.3.3. Засвараас гарч байгаа зуух буюу бэлтгэлд удаан хугацаагаар /3
хоногоос дээш/ зогсож байсан зуухыг явуулахын өмнө түүний туслах
тоноглолууд, хянах хэмжих багаж хэрэгслүүд, хаалт арматур ба
механизмуудын алсын удирдлага, автомат тохируулагч, хамгаалалт,
хориг болон шуурхай холбооны хэрэгслэлүүдийн бүрэн бүтэн ба
ажиллагаанд залгахад бэлэн байдлыг нэг бүрчлэн шалгасан байх ёстой
ба илэрсэн гэмтлүүдийг арилгасан байвал зохино.
Зуухыг зогсоох үйлчилгээтэй хориг ба хамгаалалтын
хэрэгслэлүүд ажиллагаагүй байвал зуухыг явуулахыг хориглоно.
4.3.4. Зуухыг галлаж явуулах ажлыг жирийн үед ээлжийн дарга буюу
ахлах машинч, харин их буюу дунд засвараас гарч байгаа зуухыг
галлаж явуулах ажлыг цехийн дарга буюу түүний орлогч удирдан
зохион байгуулна.
4.3.5. Барабантай зуухыг галлахын өмнө түүнийг деаэрацлагдсан
тэжээлийн усаар дүүргэнэ. Шууд урсгалт зуухыг тэжээлийн ус бэлтгэх
схемээс хамааруулан ашиглалтын зааврын шаардлагыг хангасан
тэжээлийн усаар дүүргэнэ.
4.3.6. Бүрэн хөрөөгүй зуухны хоосорсон барабаны дээд талын
металлын температур 160 С -ээс ихгүй байвал түүнийг буцааж
тэжээхийг зөвшөөрнө. Хэрвээ барабаны дээд талын металлын
температур нь 160 С -ээс дээш байвал усаар дүүргэж шахахыг
хориглоно.
4.3.7. Шууд урсгалтай зуухыг дүүргэх, түүний доторхи агаарыг гаргах
болон угаалга хийх ажлыг, хэрэв галлагаа нь сеператорын горимтой
бол тэжээлийн усны зууханд орох хаалт хүртлэх хэсэгт, хэрэв шууд
галлах горимтой бол тэжээлийн усны шугам ба зууханд хамтад нь
хийнэ.
Галлагаанд зарцуулах ус нь хэвийн зарцуулалтын 30% тай
тэнцүү байна. Хэрэв үйлдвэрлэсэн заводын зааварт буюу ашиглалтын
үед хийгдсэн туршилтаар галлагааны зарцуулалт үүнээс их байхаар
тогтоогдсон бол түүнийг ашиглалтын зааварт тусган мөрдөж
ажиллавал зохино.
4.3.8. Ус халаагч зуухыг галлахаас өмнө сүлжээний усны зарцуулалтын
хэмжээг тогтоож цаашид баримтлах ёстой бөгөөд уг зарцуулалт нь
үйлдвэрлэгч заводаас тухайн зууханд тогтоосон доод хэмжээнээс
багагүй байвал зохино.
4.3.9. 140кг/см /13.8 МПа / ажлын даралттай шууд урсгалт зуухыг
галлах үед зу^хны уурын шугамд тавигдсан хаалтны өмнөх даралт 120-
130 кгс/см /12-13 МПа/ байх ба хэт өндөр даралтын зууханд 240-250
кгс/см /24-25 МПа / байвал зохино. Энэ хэмжээг өөрчлөх буюу даралтыг
аажмаар өсгөх замаар галлахыг тусгайлан явуулсан туршилтыг
үндэслэн үйлдвэрлэгч заводаас зөвшөөрөл авсны үндсэн дээр
гүйцэтгэж болно.
4.3.10. Зуухыг галлахын өмнө болон зогсоосны дараа агаарын хэвийн
зарцуулалтын 25 %-тай тэнцэх хэмжээний агаараар 10 минут-аас
доошгүй хугацаанд утаа сорогч, үлээх салхилуур болон богино
эргэлтийн утаа сорогчоор зуухны галын хотол, утааны ба богино
эргэлтийн шугам хоолойг үлээлгэж салхилуулсан байх ёстой.
Илүүдэл даралтанд ажилладаг зуух болон ус халаагч зуухнууд
нь утаа сорогчгүй бол тэдгээрийг салхилуулахад үлээх салхилуур ба
сэргээх утаа сорогчийг ашиглана. Уур усны шугамуудад нь даралт
хадгалагдсан, хөрч амжаагүй зуухыг дахин галлах бол, асаагуурт гал
оруулахаас 15 минутын өмнө салхижуулах хэрэгтэй.
4.3.11. Ердийн зуухыг галлахад утаа сорогч ба үлээх салхилуур
залгагдсан байх ба утаа сорогчгүй зуухыг галлахад үлээх салхилуур
залгасан байх ёстой.
4.3.12. Зуухыг галлаж эхлэсэн мөчөөс эхлэн барабаны усны түвшинд
хяналт тогтооно. Усны түвшин заагч дээд хэмжүүр /тогооны ус харах
шил/-ийг дараах тохиолдолд үлээлгэнэ. Үүнд
-40кгс/см /3.9 МПа / ба түүнээс доош даралтын зууханд, түүний
барабанд 1 кгс/см орчим илүүдэл даралт үүсэх үед ба уурын шугаманд
залгахын өмнө,
-40кгс/см -аас дээш даралтын зууханд 3 кгс/см ба 15-30 кгс/см илүүдэл
даралттай байх үед тус тус үлээлгэнэ. /үлээлгэх тоо, цаг
үеийгашиглалтын заавраар нарийвчлан тогтооно./
Галлагааны явцад доор байрлуулсан усны түвшин заагчийн
заалтыгусзаагч/усны шил/-ийн заалттай /засварыг тусган/ хэдхэдэн
удаа тулгаж шалгах ёстой.
4.3.13. Зуухыг янз бүрийн дулааны байдлаас эхлэн галлахдаа
галлагааны горимын туршилтын дүн ба үйлдвэрлэсэн заводын зааврыг
үндэслэн боловсруулж батлагдсан галлагааны горим /даралт,
темлератуурын өсгөлт/-ын графикийн дагуу гүйцэтгэнэ.
Зуухыг галлах ба зогсоох үед барабаны металлын температурын
горимд нарийн хяналт тавих ёстой. Барабаныг халаах хөргөх хурд ба
дээд доод талуудын температурын зөрүү нь доор дурьдсан
зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй байвал зохионо.
Галлагааны үеийнхалаалтынхурд, °С/10мин.........30
Зогсоох үеийн хөргөлтийн хурд , °С/10 мин........20
Галлагааны үеийн температурын зөрүү °С.....................60
Зогсоох үеийн температурын зөрүү °С.....................80
40кгс/см2 ба түүнээс дээш даралттай зуухнуудад галлалт бүрийн дараа
галлагааны горим хэрхэн баригдсаныг нягтлан шалгаж үнэлэлт өгч,
цаашдын зөрчилгүй бамдлыг хангах арга хэмжээ авч байх ёстой.
4.3.14. Дунд ба их засвараас гарсан зуухыг хүйтэн байдлаас галлахад
болон ер нь жилд 1-ээс доошгүй удаа барабан, коллекторууд,
экрануудын дулааны тэлэлтийг реперээр шалгадаг байвал зохино.
4.3.15. Зуухны галлагаанаас өмнөфланцан холболт, нээлхийд задлалт
хийсэн бол, галлагаа эхэлсэнээс хойш илүүдэл даралт нь 3-5 кгс/см2
болсон үед боолтон холбоосуудыг чангалах хэрэгтэй. Даралт их болсон
үед боолтыг чангалахыг хориглоно.
4.3.16. Зуухыг уурын ерөнхий шугамд залгахын өмнө хблбогч шугам ба
хаалтыг үлээлгэж халаасан байна. Уурын шугамд залгагдах зуухнаас
гарч байгаа уурын даралт нь уурын ерөнхий шугамын даралттай тэнцүү
байх ёстой.
4.3.17. Хэрэв зууханд түлж байгаа хатуу түлшний дэгдэмхий хийн
хэмжээ 15%-иас бага бол галлаж байгаа зуухны ачаалал хэвийн
хэмжээний 30% -д хүрэхэд зуухыг хатуу түлшинд /зууханд тоос өгөх /
шилжүүлж болно. Хэрэв дэгдэмхий хийн нь 15%-иас их бол ажлын
байрны зааварт заасны дагуу тоосны тогтвортой шаталтыг хангаж
байгаа нөхцөлд хатуу түлшинд шилжүүлж болно. Түр зогсоогоод /30
минутаас илүүгүй/буцааж галлахдаа дэгдэмхий хий нь 15%-иас бага
хатуу түлшийг зуухны ачаалал 15% иас бага байхад өгч болно.
4.3.18. Зуухны ажиллагааны горим нь ашиглалтын заавар ба
туршилтаар тогтоогдсон горимын картад зохицсон байх ёстой. Зууханд
техник технологийн өөрчлөлт оруулах буюу түлшний төрел, чанар нь
өөрчлөгдөхөд горимын картад зохих өөрчлөлтүүдийг тусгаж байвал
зохино.
4.3.19. Ажиллаж байгаа зуухны дулааны горим нь эхний үеийн ба
завсарын уур халаагчийн үеүд ба бүх урсгал, хэсэг тус бүр дээр
температурыг зөвшөөрөгдөх хэмжээнд нь барих боломжийг хангахаар
байх ёстой.
4.3.20. Ажиллаж байгаа зуухны барабан дахь усны түвшиний дээд ба
доод хязгаар нь үйлдвэрлэгч заводын заавар ба тоноглолын
туршилтаар тогтоосон хэмжээнээс хэтэрч болохгүй.
4.3.21. Зуухны халах гадаргуугийн гал руу харсан талыг цэвэр
байлгахын тулд шаталтын горимыг зөв барьж ажиллахаас гадна, хэрэв
үнс шаарганд хучигдах зэргээр бохирдвол түүнийг механик арга /уур,
агаар буюу усаар үлээлгэх, доргиох, үрлээр цэвэрлэх гэх мэт/-аар
цэвэрлэж байх ёстой.
Цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүд болон тэдгээрийн алсын ба
автомат удиирдпага нь ажилд бэлэн байх ёстой. Халах гадаргууг
цэвэрлэх ажлыг ажлын байрны заавар ба графикийн дагуу хийж
гүйцэтгэнэ.
4.3.22. Ажиллаж байгаа зуухны сорох, үлээх машинууд нь бүгд
залгагдсан байх ёстой.
Хэрэв зарим сорох мехнизмууд нь таслагдсан байхад зуухны хий
агаарын ба дулааны горим алдагдахгүй байвал уул зуухыг удаан
хугацаагаар ажиллуулж болох боловч энэ нөхцөлд асаагууруудын
агаар хуваарилалт жигд, зогсож байгаа салхилуур буюу утаа сорогчид
агаар буюу утаа орохооргүй байвал зохино.
4.3.23. 0.5% иас ихгүй хүхэртэй мазутаар ажилладаг уурын зуух хэвийн
ачаалалтай ажиллах үед галын хотлын гаралт дээрх илүүдэл агаарын
коэффициент нь 1.03-аас багагүй байна. Ийм горимоор ажиллуулахын
тулд шаардагдах арга хэмжээнүүд /түлшийг бэлтгэх, тохирсон бүтэцтэй
асаагуур, тургиурыг ашиглах, зуухны галын хотлыг нягтруулах, зуухыг
нэмэгдэл хяналтын багаж ба шаталтыгтохируулах автомат
хэрэгслэлээр хангах/-ийг авсан байвал зохино.
4.3.24. Мазутын тургиурыг суурьлуулахаас өмнө түүний хүчин чадал,
цацруулах чадвар, цацрагийн өнцөг зэргийг тусгай стенд дээр усаар
туршиж тодорхойлно. Мазутын зууханд тавигдах тургиуруудын
хоорондын нэгжийн хүчин чадлын зөрүү нь 1.5 %-иас ихгүй байх ёстой.
Зуух бүрд 1 комплект /иж бүрдэл/ бэлтгэл тургиурууд байх ёстой.
Шалгаж тохируулаагүй тургиур ашиглахыг хориглоно.
4.3.25. Агаар өгөх тусгай шугамгүйгээр ажлын ба асаах мазутын
тургиур ажиллуулахыг хориглоно. Мазутын уур, мазут дамжуулах
хоолой ба тургиурыг ажиллуулахдаа уурын шугамд мазут орох
боломжийг хаасан байх ёстой.
4.3.26. Зуухыг ашиглахад агаар халаагчид орж байгаа агаарын
температур /° С/ нь дараах хэмжээнээс багагүй байна.Үүнд:
Агаар халаагчийн хийц
Түлшний төрөл Гуурсан Регенерати
Хүрэн нүүрс /Snp = < 0,4 %/ хүлэр, хоолойтой в
занар
Чулуун нүүрс /Snp = < 0,4 %/ антрацит 50 30
Хүрэн нүүрс /Snp = > 0,4 %/
Чулуун нүүрс /Snp = < 0,4 %/ 30 30
Мазут /Хүхрийн агууламж 0,5 %-аас 80 60
их/ 60 50
Мазут /Хүхрийн агууламж 0,5 %-аас
бага/ 110 70
90 50
4.3.27. Хүхэрлэг мазут түлдэг зуухыг тохируулж болох хязгаарын дотор
ачааллан ажиллуулж байхад утааны температур нь 150°С -аас
буурахгүй байхаар зууханд өгөх агаарыг урьдчилан халаах хэрэгтэй.
4.3.28. Хэрэв мазут түлэх тохиолдолд зуухны галын хотлын гаралт
дээрх илүүдэл агаарын коэффициент нь хамгийн бага /1.03-аас доош /
байх буюу зэврэлтээс хамгаалах онцгой сайн арга хэрэглэвэл
ашиглалтын туршлагыг үндэслэн агаар халаагчийн өмнөх
температурыг дээрхи хэмжээнээс бууруулж болно.
4.3.29. Хүхэрлэг мазут түлдэг зуухыг галлахад агаарыг урьдчилан
халаах систем /калорифер, халуун агаарын эргүүлэх систем/-ийг
залгасан байх естой. Мазутаар ажилладаг зуухыг галлах үед агаар
халаагчийн өмнөх агаарын температур нь 90°С -аас доошгүй байх
ёстой.
4.3.30. Механик дутуу шаталт нь 0.5% иас их байдаг хатуу түлшний
тоосоор ажилладаг зуухнуудын үнснээс байнга сорьц авдаг төхөөрөмж
байх ёстой. Үнс хаягдалаас сорьц авах хугацааг үйлдвэрийн заавраар
тогтоох боловч АШ ба ядуу нүүрс шатаадаг бол ээлжинд 1 удаа, бусад
түл шинд хоногт 1 -ээс доошгүй удаа сррьц авдаг байвал зохино.
4.3.31. Зуухны ханын өрлөг байнга хэвийн байх ёстой. Орчны
температур нь 25 °С байхад өрлөгийн гадаргуу дахь температур нь 45°
С-ээс ихгүй байх ёстой.
4.3.32. Галын хотлын болон сүүлийн хэсгийн нягтруулга сайн байх
ёстой. Галын хотол ба уур халаагчийн төгсгөл хүртэлх хийн хөндийн
агаар соролт нь 420 т/цаг чадалтай, мазутаар ажилладаг зууханд 5 % -
иас ихгүй, 420 т/цаг-аас дээш чадалтай зууханд 3% нүүрсний тоосоор
ажилладаг зууханд 8 ба 5 % тус тус байна.
Ус халаагч зуухны галын хотол ба сүүлийн хэсэгт агаар соролт нь 5%-
иас ихгүй байна. Хоорондоо гагнагдсан экрантай галын хотол ба хийн
хөндий нь агаар соролтгүй байх ёстой. Хийн хөндийн агаар соролт нь
экономайзер /тоосон нүүрсээр ажилладаг ус халаагч зууханд бол агаар
халаагчийг тооцохгүйгээр/ хоолойгоор хийсэн агаар халаагчтай бол
10%-оос ихгүй, регенератив агаар халаагчтай бол 25%-оос ихгүй байх
ёстой.
Мазутаар ажилладаг ус халаах зуухны галын хотол ба хийн хөндийн
агаар соролт нь 5 %-иас ихгүй, нүүрс тоосоор ажилладаг ус халаах
зууханд 10%-иас ихгүй байх ёстой.
Үнс барих цахилгаан шүүлтүүрт агаар соролт нь 10%-иас ихгүй, бусад
төрлийн үнс баригчид 5% иас ихгүй байх ёстой. Агаар соролтын дээрхи
хэмжээнүүдийг барьж ажилласнаар зуухны хэвийн ажиллагааг хангана.
4.3.33. Зуух ба хийн хөндийн бүрхүүл гадаргуугийн нягтыг сард 1 удаа
үзэх ба агаар соролтыг нь хэмжих замаар хяналт тавьдаг байвал
зохино.
Галын хотол дахь хүйтэн агаарын соролт ямар байгааг жилд 1-
ээс цөөнгүй удаа , мөн их ба дунд засварын өмнө ба хойно нь
туршилтаар шалгаж үзнэ. Галын хотол ба хийн хөндийн нягтрал
алдагдсан байвал тухай бүрд нь хэвийн болгож байвал зохино.
4.3.34. Зуухыг ашиглалтанд оруулах, хийц бүтцийн өөрчлөлт хийх, өөр
төрлийн түлшинд шилжүүлэх тухай бүрт болон параметрүүд нь зохих
хэмжээнээс хэтэрч хэлбэлзсэн шалтгааныг илрүүлэх зорилгоор
ашиглалтын туршилт хийж горимын карт зохиож ашиглалтын зааварт
өөрчлөлт оруулна. Зуухнууд нь ашиглалтын туршилт хийхэд
зориулагдсан хэрэгслэлүүдээр тоноглогдсон байх ёстой.
4.3.35. Зуухыг бэлтгэлд буюу засварт гаргахдаа зуух ба
калориферүүдийн халах гадаргууг "Дулааны тоноглолыг битүүмжлэх
/консервац хийх / заавар" -ын дагуу битүүмжлэх хэрэгтэй.
4.3.36. Зуухыг галлах, зогсооход халах гадаргуугийн дотор талыгусаар
угааж цэвэрлэх буюу химийн аргаар цэвэрлэх ёстой. Химийн аргаар
цэвэрлэх хугацааг хоолойн доторхи хурдаст хийсэн шинжилгээг
үндэслэн үйлдвэрийн заавраар тогтооно.
4.3.37. Зогсоосон зуухыг түргэн хөргөх зорилгоор ус хийж, юүлэхийг
хориглоно.
4.3.38. Зогсоосон ердийн эргэлггэй зуухны даралт нь 1 кг/см (1 МПа)
хүртэл буусны дараа усыг юүлнэ. Хэрэв экран хоолойг /вальцовк/
хэлбэж холбосон байвал усны температур нь 80 С-иас доош буусны
дараа усыг юүлнэ. Шууд урсгалтай зуухны ус-ыг атмосферийн
даралтаас их даралттай байхад юүлж болох боловч даралтын дээд
хязгаарыг ус юүлэх, даралт бууруулах системээс хамааруулан тухайн
үйлдвэрийн заавраар зохицуулна.
Цахилгаан станцын зуух турбины блокийг зогсоохдоо зуухны уур
халаагчийн уурыг турбины конденсаторт хийж хоослох хэрэгтэй.
4.3.39. Зуухыг бэлтгэлд зогсоохдоо галын хотол ба хийн хөндийг 15
минутаас ихгүй хугацаанд салхилуулсны дараа сорох үлээх
машинуудыг зогсоож, хий агаарын хоолойнуудын бүх /шибер/хаалтууд,
орох амсар, нээлхийнүүд болон сорох үлээх машинуудын чиглүүлэгч
аппаратуудыг нягт хаасан байвал зохино.
4.3.40. Өвлийн улиралд бэлтгэлд буюу засварт зогсоосон зуухны
орчимд температурын хяналт тогтоосон байх ёстой. Хэрэв зуухны
орчны температур 0 С-ээс бага байвал галын хотол, хийн хөндий,
барабаны орчим, үлээлгийн ба юүлэх байгууламж, калорифер, анхдагч
хэмжүүр, импульсийн шугамуудын орчимд нэмэх температуртай
байлгах арга хэмжээ авахаас гадна зууханд байгаа усыг халаах буюу
экран хоолойнуудаар эргүүлж урсгалтай байлгах ажлыг зохион
байгуулах хэрэгтэй.
4.3.41. Зуухыг засварт гаргахаар зогсоосны дараа зааврын дагуу
хөргөнө. Ердийн эргэлттэй зуухыг сорох үлээх машинаар хөргөхийг,
барабаны дээд ба доод талын металлын температурын ялгааг
зөвшөөрөгдөх хэмжээнд барих нөхцөлд зөвшөернө. Шууд урсгалтай
зуухыг зогсоомогц хөргөж болно.
4.3.42. Зуухыг зогсоосноос хойш түүний даралтыг бүрэн буутал,
хөдөлгүүрүүдийн цахилгаан тэжээлийг тасалтал ээлжийн хүмүүс хяналт
тавих ёстой. Зуухны агаар халаагчийн орчмын хий ба агаарын болон
утааны температурт зогсоосноосхойш 24 цагийн туршид хяналт тавьж
байх ёстой.
4.3.43. Хатуу түлшээр ажилладаг зуухыг галлахад мазут ашигладаг бол
мазут аж ахуй ба мазут дамжуулах хоолойн схем нь ажиллагаанд ямагт
бэлэн байх ёстой.
4.3.44. Хэрэв зуухны орчим мазутын хоолой хагарвал мазут гоожилтыг
зогсоох бүх арга хэмжээг авах бөгөөд шаардлагатай бол мазут аж
ахуйн насосыг зогсоож мазут өгөх хоолойн хаалтыг хаана. Мөн галын
болон тэсрэх аюулаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулж авна.
4.3.45. Дараах тохиолдолд зуухыг шууд зогсоож, уурын шугамаас
таслана:
а) Тогооны усны төвшин зөвшөөрөгдөх дээд ба доод хэмжээнээс
хэтэрсэн буюу түвшин заагч бүх хэмжүүрүүд ажилгүй болох
б) Зууханд өгч байгаа тэжээлийн усыг нэмсээр байхад тогооны усны
түвшин эрс хурдан бууж байвал.
в) Шууд урсгалтай уурын ба ус халаах зуухны тэжээлийн усны бүх
зарцуулалтын хэмжүүрүүд ажилгүй болох буюу тэжээл нь 30 секундээс
их хугацаагаар тасарвал.
г) Тэжээх байгууламж (насос)-ууд бүгд зогсвол Д) УУР усны шугамд
даралт хэт ихэсвэл
е) Хамгаалах кпаланууд буюу тэдгээрийг орлох хамгаалах
байгууламжуудын 50% /ба дээш/ нь ажиллахгүй болбол
ж) Шууд урсгалтай зуухны хаалт хүртлэх даралт нь хэт ихеэх буюу
буурах, ус халаах зуухны даралт нь 10 секундээс их хугацаагаар
буурвал
з) Зуухны үндсэн эд анги / тогоо, коллектор, циклон, уур ба ус
шилжүүлэх, ус буулгах хоолой/-д цууралт тэлэлт ажиглагдах, уурын ба
тэжээлийн шугам хоолой хагарах, уур усны арматур эвдрэх
и) Галын хотолд дөл тасрах
к) Мазутаар ажиллаж байх үед тохируулах клапаны даралт хэт буурах
л) Бүх утаа сорогч буюу үлээгч салхилуурууд зогсох болон регенератив
агаар халаагчууд таслагдвал
м) Галын хотолд тэсрэлт б'олох, утааны хөндий ба үнс баригчид
тэсрэлт буюу гал гарах, зуухны тулгуур яс төмөр улайстлаа халах,
өрлөг нурах болон хүмүүс ба тоног төхөөрөмжид аюул учруулж
болзошгүй эвдрэл учирвал
н) Ус халаах зуухны усны зарцуулалт 10 секундээс илүү хугацаанд
зөвшөөрөгдөх доод хэмжээнээс багасах
о) Ус халаах зуухнаас гарч байгаа усны температур зөвшөөрегдөх дээд
хэмжээнээс их болох
П) Ажиллагсад болон тоног төхөөрөмж , түүний алсын удирдлага ба
зуухны хамгаалалтын байгууламжид аюул учруулахаар гал түймэр
гарвал
Р) Алсын ба автомат удирдлагын байгууламж болон хянах хэмжих
багажуудын цахилгаан тэжээл хүчдэл тасарвал
С) Зуухны ойролцоо мазут ба хийн шугам хоолой хагарвал
4.3.46. Зуухыг дараах тохиолдолд цахилгаан станцын ерөнхий
инженерийн шийдвэрээр зогсоож, эрчим хүчний нэгдсэн сүлжээний
диспетчерт мэдэгдэнэ. үүнд :
а) Зуухны халах гадаргуугийн хоолой, ус оруулах буулгах хоолой болон
уурын шугам, коллектор, тэжээлийн шугамд үлээлт шүүрэлт гарах, мөн
арматур, фланцан ба хэлбэлтэн холбоосуудаар уур ус алдагдах,
б) Зуухны халах гадаргуугийн металлын температур хэт ихсэж, тэр нь
зуухны ажиллагааны горимыг өөрчилсеөр байхад буурахгүй байвал,
в) Зуухны тогооны усны түвшинг алсаас заагч хэмжүүрүүд бүгд
ажиллахгүй болвол
г) Тэжээлийн усны чанар тогтбогдсон хэмжээнээс эрс буурвал
д) Зохих аргэ хэмжээ авсаар байхад, уур халаагчийн дараах хэт халсан
уурын халуун хэвийн хэмжээнд баригдахгүй болж, тэр нь 72 цаг хүртэл
хугацаагаар үргэлжилбэл
е) Таосон нүүрсээр ажилладаг зуухкы үнс баригч ажилгүй болбол
ё) Зарим чухал хамгаалалт , алсын ба автомат удирдлагын хэсгүүд
болон хэмжих хянах багажууд гэмтэлтэй болбол
4.4. Уурын турбины төхөөрөмж
4.4.1. Уурын турбины төхөөрөмжийг ашиглахад дараах нөхцлүүд
хангагдсан байх ёстой.
-Үндсэн ба туслах тоноглолын найдвартай ажиллагаа
-Цахилгаан ба дулааны хэвийн ачаалалыг авах бэлэн байдал
-Үндсэн ба туслах тоноглолын хэмнэлттэй ажиллагааны нормативт
үзүүлэлт хангагдсан байх
4.4.2. Турбины автомат тохируулгын систем нь, дараах шаардлагыг
хангасан байх ёстой. Үүнд :
-Цахилгаан ба дулааны ачааллыг өгөгдсөн хэмжээнд тогтвортой барьж
чаддаг ба алгуур аажмаар өөрчлөх боломжийг хангасан байх,
-Турбин ачаалалгүй байхад роторын эргэлтийгтогтвортой барьж чаддаг
болон /турбины удирдлагын механизмын ажиллах хязгаарт багтаан/
явуулах үеийн ба хэвийн уурым параметрүүдэд хурдыг аажмаар
өөрчилж чаддаг байх,
-Хэвийн параметртэй уурыг хамгийн дээд хэмжээгээр авч байсан
турбины ачаалал гэнэт бүрэн /тэг болтол/ хаяхад, генераторыг
сүлжээнээс салгахыг оролцуулан турбины роторын эргэлтийг аюулгүйн
автомат ажиллах хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхгүй барьж чадах,
4.4.3. Уурын турбины тохируулгын системийн ажиллагааны чанарыг
тодорхойлох үндсэн үзүүлэлтүүд нь турбиныг ашиглалтанд оруулах
үеийн техникийн нөхцөл болон мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм,
заавруудын шаардлагыгхангасан байх ёстой.
Мөрдөгдөж байгаа стандарт батлагдахаас өмнө
үйлдвэрлэгдсэн буюу бусад гадаадын пүүсүүдийн турбинүүдийн
үзүүлэлтүүд нь дараах хэмжээнд байх ёстой. Үүнд : -Эргэлтийн хурдны
тохируулгын жигд бус ажиллагаа /уурын параметр хэвийн байхад/ — 4-
5%
-Ямарч ачаалалтай байхад эргэлтййн тохируулгын жигд бус
ажиллагааны доод хэмжээ — 2,5 %
-Хэвийн чадлын 15 % хүртэл ачаалалтай ажиллаж байгаа үед
эргэлтийн тохируулгын жигд бус ажиллах дээд хязгаар —10 %
-Хэвийн чадлын 15 %-иас дээш ачаалалтай байх үеийн эргэлтийн
тохируулгын жигд бус ажиллах хязгаар — 6 %
-Эргэлтийн өөрчлөлтийг мэдрэхгүй байх зэрэг 0,3 % -иос ихгүй
Турбины отбор ба эсрэг даралтын уурын даралтыг тохируулахад
мэдрэхгүй байж болох хязгаар :
а) Отборын даралт /эсрэг даралт/ нь 2,5 кгс/см хүртэл бол мэдрэхгүйн
зэрэг нь 5 % -оос ихгүй
б) Отборын даралт /эсрэг даралт/ нь 2,5 кгс/см -аас дээш бол
мэдрэхгүйн зэрэг нь 2 % -оос ихгүй байна.
Отбор ба эсрэг даралтын уурын даралтын тохируулгын жигд бус
ажиллагааны зэрэг нь турбин үйлдвэрлэгч заводтой тохиролцсон,
хэрэглэгчийн шаардлагыг хангаж чадах, хамгаалах клапанг
ажиллуулахааргүй хэмжээнд байх ёстой.
4.4.4. Турбины эргэлтийн давтамжийн ихсэлтээс хамгаалах хамгаалалт
ба тохируулгын системд шалгалт туршилтыг хийхдээ үйлдвэрлэгч
заводын батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
4.4.5. Аюулгүйн автомат нь роторын эргэлтийн давтамж хэвийн
хэмжээнээс 10-12 % ихсэхэд буюу үйлдвэрлэгч заводын тогтоосон
хэмжээнээс ихсэхэд ажиллана.
Аюулгүйн автомат ажилласан нөхцөлд :
-Хурц уур ба завсарын халаагчийн уурын зогсоох ба тохируулах /
зогсоох -тохируулах/ клапангууд хаагдана.
-Зогсоох /таслах/, тохируулах ба буцаахгүй клапан болон отборын
таглаа /заслонк/ ба тохируулах диафрагмууд хаагдана.
-Уурын бусад эх үүсвэртэй холбосон уурын шугамын клапангууд
хаагдана.
4.4.6. Үйлдвэрлэгч заводоос өгсөн тусгай зөвлөмж байхгүй бол
эргэлтийн хурдны ихсэлтээс хамгаалах системийг дараах тохиолдолд
хурдыг ихэсгэж шалгана. Үүнд :
а) Турбиныг угсралтаас хүлээн авахдаа
б) Генераторыг сүлжээнээс салгаж, ачаалал хаяулж тохируулгын
системийг туршихын өмнө
в) Удаан хугацаагаар /30-аас дээш хоног/ зогсоосны дараа
г) Аюулгүйн автоматыг задлаж үзсэний дараа тус тус шалгана.
Турбины тохируулгын системийн зангилгаануудад задаргаа
хийсний дараа болон 4 cap дутамд 1 -ээс доошгүй удаа хамгаалалтыг
шалгаж байх ёстой.
Энэ тохиолдолд эргэлтийг ихэсгэлгүй шалгаж болох боловч
хамгаалалтын бүх хэлхээг заавал шалгаж туршсан байвал зохино.
Турбины хамгаалалтыг турших ажлыг цехийн дарга буюу түүний
орлогчийн удирдлагын дор гүйцэтгэнэ.
4.4.7. Хурц уурын ба завсарын халаагчийн уурын хаах ба тохируулах
клапангууд нь нягг хаагддаг байх ёстой. Эдгээр клапаны нягт хаагдаж
байгаа эсэхийг тус бүрд нь шалгаж үзэх хэрэгтэй.
Клапангууд нягт хаагдаж байгаа эсэх нь, хаасны дараах роторын
эргэлт ба тэдгээр клапаны өмнөх хурц уур ба завсарын халаагчийн
уурын даралтаар тодорхойлогдоно.
Эргэлтийн хурдны зөвшөөрөгдөх хэмжээг үйлдвэрлэгч заводын
буюу мөрдөгдөж байгаа зааврын дагуу тогтооно. Хэрэв үйлдвэрлэгч
заводын заавар болон мөрдөгдөж байгаа заавар зөвлөмжид эргэлтийн
хурдыг зааж өгөөгүй бол шалгаж байгаа клапангуудын өмнөх уурын
параметрүүд хэвийн байхад, роторын эргэлтийн хурд нь хэвийн
эргэлтийн 50 % -иас ихгүй болсон байх ёстой.
Хурц ба эсрэг даралтын уурын даралт хэвийн нөхцөлд, зогсоох
ба тохируулах клапануудыг зэрэг хаахад, алдагдаж байгаа уур нь
турбины ротррыг эргүүлж чадахгүй байх ёстой.
Клапангууд нягт хаагдаж байгаа эсэхийг турбиныг угсарсны
дараа, аюулгүйн автоматыг ихэсгэсэн хурдаар шалгахын өмнө,
турбиныг их засварт гаргахын өмнө, их засвараас гарсны дараа болон
ердийн байдалд жилд 1 -ээс доошгүй удаа тус тус шалгадаг байх ёстой.
Ашиглалтын явцад /турбиныг явуулах ба зогсооход/ клапанууд
нягт хаагдахгүй байгаа нь ажиглагдвал ээлжит бус үзлэг шалгалт
хийвэл зохино.
4.4.8. Хурц уурын ба завсрын халаагчийн уурын зогсоох ба тохируулах
клапанууд , отборуудын таслах ба тохируулах клапан, уурын бусад эх
үүсвэртэй холбох уурын шугамуудад тавигдсан таслах клапануудыг
турбиныг явуулахын өмнө бүрэн онгойлгож шалгах ба /хэрэв
үйлдвэрлэгч завод ба ажлын байрны зааварт зөвшөөрөгдсөн бол/
турбин ажиллаж байх үед хоногт 1 удаахагас хааж/багаархедөлгөж/
шалгадаг байвал зохино.
Клапангуудыг хааж , онгойлгож шалгах үед түүний хөдөлгөөн
аажим жигд, суулт сайн байгаа эсэхийг хянаж тогтооно.
4.4.9. Отборуудын тохируулах клапануудын нягт суулт ба хамгаалах
клапануудын ажиллагааг жилд 1 -ээс доошгүй удаа, мөн турбинд
ачаалал хаях туршилт хийхийн өмнө шалгах ёстой. Бусад турбины
отбор, РОУ болон уурын бусад эх үүсвэртэй холбоогүй тохируулгатай
отборын буцаахгүй клапаны нягтхааж байгаа эсэхийг шалгахгүй байж
болно. /хэрэв үйлдвэрлэгч заводоос тусгай заавар өгөөгүй бол/
Турбиныг зогсоох ба явуулахад бүх отборуудын буцаахгүй клапаны
суултыг шалгах ёстой ба хэвийн ажиллагааны үед 4 сард 1 удаа
шалгана.
Буцаахгүй клапан нь гэмтэлтэй үед турбиныг, тухайн отбортойгоор
ажиллуулахыг хориглоно.
4.4.10. Хаах /хамгаалах, таслах/ клапаны хаах хугацааг шалгах, мөн
зогсож байгаа ба ачаалалгүй ажиллаж байгаа турбины тохируулгын
системийн үзүүлэлтүүд нь энэ дүрмийн 4.4.3-д заагдсан шаардлагууд
болон үйлдвэрлэсэн заводын өгөгдөхүүнтэй тохирч байгаа эсэхийг
шалгах ажлыг дор дурьдсан тохиолдолд хийнэ.
-Турбины угсралтын дараа
-Их засварын өмнө ба дараа
-Уур хуваарьлах буюу тохируулах системийн үндсэн зангилгаануудад
засвар хийхийн өмнө ба дараа
Үүнээс гадна турбиныг угсарсны дараа, их засвар хийгдсний
дараа, мөн тохируулгын ба уур хуваарилах системийн үндсэн
зангилгаануудад засвар хийгдсний эцэст турбинд ачаалал өгч статик
үзүүлэлтүүдийг тодорхойлох хэрэгтэй.
4.4.11 Турбин хамгийн дээд хэмжээний уур авч байхад буюу бүрэн
ачаалалтай ажиллаж байхад гэнэт ачаалал хаяулж тохируулгын
системийг турших ажлыг дараах тохиолдолд хийнэ. Үүнд :
-Угсралтын дараа турбиныг ашиглалтад хүлээн авах
-Турбины динамик үзүүлэлтүүд буюу тохируулгын системийн динамик
ба стастик үзүүлэлтийг өөрчилсөн шинэчлэлийн ажил хийгдсний дараа
тус тус дээрхи туршилтыг явуулна.
Цахилгаан гидравлик хувьсгууртай ердийн турбины тохируулгын
системийн туршилтыг явуулахдаа генераторыг сүлжээнээс
таслахгүйгээр шууд уурыг хааж /тохируулагч клапаныг түргэн хааж/
ачаалал хаяулж болно.
Шинэ ба шинэчлэгдсэн /агрегатын динамик үзүүлэлт буюу тохируулгын
системийн үзүүлэлтэд өөрчлөлт орсон/ болон цахилгаан гидравлик
хувьсгуургүй бүх турбинд цахилгааны ачаалалыг хаяулж туршихдаа
генераторыг сүлжээнээс таслах замаар гүйцэтгэвэл зохино.
4.4.12. Тохируулга ба хамгаалалтуудын үзүүлэлтүүд өөрчлөгдсөн,
клапангийн хаагдах хугацаа үйлдвэрлэгч заводын болон ашиглалтын
зааварт заагдсан хугацаанаас ихэссэн, нягт нь алдагдсан
тохиолдлуудад зөрчлийн шалтгааныг илрүүлж устгах арга хэмжээ
авсан байвал зохино.
4.4.13 Турбины механик хэмжигдэхүүнүүдийн байдлаас хамааруулан
үйлдвэрийн ерөнхий инженерийн зөвшөөрснөөр чадлын хязгаарлалт
тогтоон түр ажиллуулж болно.
Ингэж ажиллуулж байгаа турбины ачаалал нь чадал хязгаарлагчийн
тавилаас 5 % -иас багагүй доогуур байх ёстой.
4.4.14 Турбины төхөөрөмжийн тосхангамжийн систем нь ашиглалтын
үед дараах нөхцлүүдийг хангасан байх ёстой. Бүх горимд агрегатуудын
найдвартай ажиллагаа Тал түймрийн аюулгүй байдал Тосны чанар ба
температурын горимыг хэвийн барих
-Тосны шүүрэлт гоожилт гарахаас болон хөргөлтийн систем рүү тос
орохоос хамгаалагдсан байх
4.4.15. Бэлтгэл ба аваарийн тосны насосууд, тэдгээрийн автоматаар
залгах төхөөрөмжүүдийг турбиныг явуулах ба зогсоох үед мөн
ажиллаж. байгаа турбиныхийг сард 2 удаа ажиллуулж шалгах ёстой.
Хэрэв турбины ажлын ба бэлтгэл тосны насосууд нь тус бүрдээ
тусдаа цахилгаан тэжээлтэй бол турбиныг зогсоохын өмнө бэлтгэл
насосны автоматыг шалгах шаардлагагүй
4.4.16 Хэрэв турбоагрегатын тосны систем нь тос шатахаас урьдчилан
сэргийлэх байгууламжтай бол турбиныг хүйтэн байдлаас явуулахын
өмнө системийн цахилгаан схемийг шалгах ёстой.
4.4.17. Тохируулга, тосолгоо болон генераторын тохируулгын
шугамуудад тавигдсан арматуруудыг буруу ажиллуулсанаас
төхөөрөмжийг зогсоох буюу эвдэж болох байвал тэдгээрийг ажиллах
байдалд нь лацдаж битүүмжилсэн байвал зохино.
4.4.18. Уур хувиргах төхөөрөмжийн ашиглалт нь конденсатор дахь
температурын нормативт ялгавар ба хувирсан усыг нормт хэмжээнд
байлгаж турбины найдвартай бөгөөд ашигтай ажиллагааг ашиглалтын
бүх горимд хангасан байх ёстой.
4.4.19. Уур хувиргагч төхеөрөмжийн ашиглалтын явцад дараах ажлууд
хийгдэх ёстой.Үүнд :
-Конденсаторыг бохирдолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд
/хөргөлтийн усыгхимийн ба физикаргаар цэвэрлэх, үрлэн цэвэрлэгээ
хийх г.м /
-Хөргөх гадаргуу бохирдсоноос конденсатороос гарах уурын даралт
нормативт хэмжээнээс 0,005 кгс/см^ /0,005 кПа/ -аар ихэсэхэд
конденсаторт цэвэрлэгээ хийдэг байх
-Конденсаторын хөргөх гадаргуу ба самбарын бохирдолтод хяналт
тавих
-Хөргөлтийн усны зарцуулалтад хяналт тавих /шууд хэмжих буюу
конденсаторын дулааны балансаар тооцох/
-Конденсаторын уурын ачаалал ба хөргөх усны температурт
зохицуулан хөргөлтийн усыг хамгийн хэмнэлттэй зарцуулах арга
хэмжээ авдаг байх.
-Вакуумын системийн нягт ба нягтруулгад хяналт тавих, конденсаторын
ачаалал 40-100 % байхад агаар соролт нь дараах томьёогоор бодож
гаргасан хэмжээнээс (кг/ц) ихгүй байх ёстой.
Ga = 8 + 0,065 NT NT -конденсаторын горимоор ажиллаж байгаа
турбогенераторын цахилгааны хэвийн чадал /кВт/ -Хувирсан усны
давслаг агуулалтад шинжилгээ хийх замаар конденсаторын усны
алдагдалд хяналт тавих
-Хувирсан усанд агуулагдаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээнд /
конденсатын насосны дараа/ хяналт тавих
Уур хувиргах байгууламжийн ажиллагаанд хяналт тавих аргачлал ба
хугацааг ашиглалтын тухайн нехцөлд зохицуулан үйлдвэрийн заавраар
тодорхойлно.
4.4.20. Сэргээх /регенераци/ системийг ашиглахад дараах нөхцлүүд
хангагдсан байх ёстой Үүнд :
-Тэжээлийн ус /конденсат/ -ын температур халаагч бүрийн дараа ба
халаалтын эцэст нормативт хэмжээнд хүрсэн байх ёстой.
-Турбогенераторын ажиллагааны. янз бүрийн горимд дулаан
солилцлын аппаратууд найдвартай ажиллах
-Тэжээлийн усны /конденсатын/халалт, температурын зөрүү, халаах
уурын конденсатын хөрөлт, сэргээх системийн халаагчийн дотор яаж
явагдаж байгааг турбиныг их засварт оруулахын өмнө болон графикийн
дагуу /сард 1-ээс цөөнгүй удаа/ шалгадаг байвал зохино.
4.4.21. Хамгаалалтын элементүүд нь эвдэрхий буюу байхгүй, түвшин
тохируулагч клапан нь эвдэрхий өндөр даралтын халаагчийг ашиглахыг
хориглоно.
Аваарийн нэгдсэн тойруу шугамтай хэд хэдэн ӨДХ -уудын аль
нэгнийх нь хамгаалалтын элементүүд нь эвдэрхий буюу эсвэл түвшин
тохируулагч клапан нь гэмтсэн тохиолдолд болон уур нь таслагдсан
байвал бүх ӨДХ -г ашиглахыг хориглоно.
Хамгаалалтыг залгахгүйгээр өДХ -д тэжээлийн ус өгөхийг
хориглоно.
Халаагчийн хамгаалалт буюу түвшин тохируулагч клапанд
гэмтэл илэрвэл тухайн өДХ буюу хэсэг бүлэг өДХ-ийг яаралтай таслах
хэрэгтэй. Түвшний автомат тохируулгын системд клапанаас бусад
элементэд эвдрэл гарч түүнийг устгах боломжгүй байвал цахилгаан .
станцын ерөнхий инженерийн тогтоож өгсөн хугацаанд ажиллагаанд
байсан нэг хэсэг өДХ -г ажлаас гаргаж болно.
4.4.22. Автоматаар залгагдах бэлтгэлд байгаа тэжээлийн болон бусад
насосууд нь бүрэн бутэн бөгөөд тэдгээрийн орох ба гарах хоолойн
хаалтууд нь нээлттэй байх ёстой.
Насосыг бэлтгэлд гаргах ба залгаж шалгах ажлыг графикийн
дагуу, сард 1-ээс доошгүй удаа хийх ёстой.
4.4.23. Засвараас гарсан буюу хүйтэн байдлаас турбиныг явуулахын
өмнө туслах ба үндсэн тоноглол явуулахад бэлэн эсэх , технологийн
хамгаалалтын хэрэгслүүд, хориг, автомат ба алсын удирдлага, хянах
хэмжих багаж, мэдээллийн ба шуурхай холбооны хэрэгслүүдийн бүрэн
бүтэн байдлыг шалгасан байна.
Агрегатыг хүйтнээс бусад байдлаас явуулахад хориг ба
хамгаалалтын хэрэгслүүдийг ажлын байрны зааврын дагуу шалгана.
Уурын турбинийг дулааны янз бүрийн байдлаас явуулах болон
зогсоох үйл ажиллагааны үйлдлүүдийн дараалал, хугацаа, үе шат бүрт
барих горим параметрийн хэмжээ, хөтлөх бичиг баримтын тухай
ашиглалтын зааварт нарийн тодорхой зааж өгсөн байвал зохих ба
явуулалт, зогсоолт бүрт хяналт хийж үнэлгээ өгдөг байвал зохино.
Турбиныг явуулах ажиллагааг ээлжийн дарга буюу ахлах
машинист удирдах бөгөөд хэрэв турбин их засвараас гарч байгаа бол
цехийн дарга буюу түүний орлогч удирдан гүйцэтгэнэ.
4.4.24. Дараах тохиолдлуудад турбиныг явуулахыг хориглоно. Үүнд:
-Турбины дулааны ба механик байдлын үзүүлэлтүүд нь зөвшөөрегдөх
хэмжээнээс зөрүүтэй байвал
-Турбиныг зогсоох хамгаалалтуудын аль нэг нь гэмтэлтэй байвал
-Тохируулгын ба уур хуваарилах систем нь турбиныг хэт эргэлтэнд
оруулахаар гэмтэл согогтой байвал
-Тохируулга, генераторын нягтруулгын тосны насосууд болон
тэдгээрийг автоматаар залгагч (АВР) нь гэмтэлтэй бол
-Тосны чанар нь ашиглалтын нормд тохирохгүй буюу тосны температур
нь үйлдвэрлэсэн заводоос тогтоож өгсөн хэмжээнээс доогуур байвал
-Хурц уурын чанар нь химийн бүтцээрээ нормд тохирохгүй байвал
4.4.25. Гол эргүүлэх байгууламжийг залгахгүйгээр турбины
нягтруулагад уур оруулах, конденсаторт уур ба халуун ус өгөх,
турбиныг халаахаар уур өгөхийг тус тус хориглоно.
Гол эргүүлэгчгүй турбинд уур өгөх нөхцлийг тухайн үйлдвзрийн
зааварт тусгасан байна.
Конденсаторт уурын зуух ба шугам хоолойноос уур хаях болон
турбинд уур өгөх үед конденсатор дахь уурын даралт нь турбиныг
үйлдвэрлэсэн заводын заавар буюу бусад баримт бичигт дурьдсан
хэмжээнд байх ёстой бөгөөд 0,5 кг/см2 /60 кПа/ -аас ихгүй баивал
зохино
4.4.26. Турбоагрегатын ашиглалтын үед холхивчуудын суурийн
доргилтын хурдны дундаж квадрат хэмжээ нь 4,5 мм.сек-1 -ээс ихгүй
байх ёстой
Доргио нь нормативт хэмжээнээс их байвал 30 хоногийн дотор
буурууулах арга хэмжээ авах хэрэгтэй.
Доргилт нь 7,1 мм.сек-1-ээс дээш байвал турбиныг 7 хоногоос
илүү хугацаагаар ажиллуулахыг хориглоно. Доргилтын хамгаалалтын
системтэй бол доргио 11,2 мм.сек-1 хүрэхэд турбинийг зогсоохоор
бодож тавилыг тохируулсан байх ёстой.
Хэрэв ажиллагааны хэвийн горим тогтоод байхад роторын хсгёр
тулгуурын доргио нь гэнэт өөрчлөгдөх буюу зэргэлдээ тулгуурууд болон
йэг тулгуурын доргилтын хоёр бүрдэл хэсгийн зөрүү нь 1 мм.сек-1 -ээр
эхний түвшинээс нэмэгдэхэд турбиныг шууд зогсоох ёстой.
Хэрэв турбины холхивчуудын аль нэг суурийн доргио нь
аажмаар/3 хоногорчим хугацаанд/ихэсч 2 мм.с-1 -д хүрвэл турбины
ачааллыг хасаж зогсоох хэрэгтэй.
Нам давтамжийн доргиотойгоор турбоагрегатыг ашиглахыг
хориглоно.
1 мм.с-1 -ээс дээш нам давтамжийн доргио үүсвэл түүнийг устгах
арга хэмжээ авах хэрэгтэй.
Доргиог суурин аппаратын тусламжтайгаар хэмжиж тэмдэглэх
ёстой бегөөд уг аппарат нь турбоагрегатын бүх тулах ба тулах
хязгаарлах холхивчуудын доргиог харилцан перпендикуляр гурван
чиглэлд /босоо.хэвтээ хөндлөн, хэвтээ голын дагуу/ хэмждэг байвал
зохино.
Суурин аппарат тавигдах хүртэл түр хугацаанд доргиог
хэлбэлзлийн савалтаар хянахыг зөвшөөрнө. Хэлбэлзлийн савалтын
хэмжээг доргионы хурдны нормативт дундач квадратад харьцуулсан
нь
-Доргионы хурдны дундач квадрат мм.с-1 ...........4,5 7,1 11,2-
Доргилтоор шилжсэн савалт /мкм/ Турбины эргэлт дараах хэмжээнд
байхад
1500 эрг/мин................. 50 130 200
3000 эрг/мин................. 30 65 100
Доргио 1 мм.с-1 байхад хэлбэлзлийн савалт 20 мкм -тэй тэнцэнэ.
200 МВт -аас доош чадалтай турбоагрегатад зөөврийн доргио хэмжигч
аппарат хэрэглэхийг зөвшөөрнө.
Турбоагрегатын доргилтын байдлыг харгалзан доргиог нь шалгаж байх
хугацааг ажлын байрны зааварт тусгах боловч, сард 1-ээс доошгүй
удаа шалгадаг байвал зохино.
4.4.27. Турбины урсгалтай хэсгийн байдал ба тэнд давс ялгаралт ямар
байгааг сард 1-ээс доошгүй удаа шалгалт хийнэ. Үүний тулд хяналт
тавих үеэр турбины бүрэн ачаалалтай үед хэрэглэдэг хэмжээний уур
явж байхад уг хэсгийн даралт ямар байгааг шалгаж үзнэ.
Хяналт тавих үеийн /хэсэг/ даралт нь уурын зохих хэмжээний
зарцуулалттай байхад хэвийн хэмжээнээс 10 % -аас доошгүй зөрүүтэй
байх ёстой.
Тэхдээ даралт нь үйлдвэрлэсэн заводоос тогтоосон дээд
хэмжээнээс даваагүй байх ёстой. Хяналтын хэсгийн даралт нь
тогтоосон хязгаарт хүрсэн байвал турбины урсгалт хэсгийг угаах буюу
цуТларсан давслагийг цэвэрлэх хэрэгтэй.
Давслагийн бүтэц ба тухайн нөхцлөөс хамааруулан угаалга буюу
цэвэрлэгээг яаж хийх аргыг Сонгож авна.
4.4.28. Ашиглалтын явцад тоноглолын ажиллагааг тодорхойлогч
үзүүлэлтүүдэд тогтмол судалгаа хийх үндсэн дээр турбины ашигт
ажиллагааны байдалд хяналт тавьдаг байх ёстой.
Турбины ашигт ажиллагаа буурсан шалтгааныг илрүүлэх,
засварын үр дүнг тодорхойлох зорилгоор ашиглалтын /шуурхай/
туршилт хийдэг байвал зохино.
Турбины тоног төхөөрөмжийн ажлын үзүүлэлтүүд нормативт
хэмжээнээс хэлбэлзсэн тохиолдолд гарсан гэмтэл согогийг устгах,
ашиглалтын алдааг засах хэрэгтэй.
Шинэ ба шинэчлэгдсэн турбин болон өөрчлөлт оруулсан турбинд
балансын туршилт хийх ёстой.
4.4.29. Дор дурдсан тохиолдолд ба хамгаалалтууд байхгүй буюу
ажилгүй болсон үед аваариар зогсоох товчлуурыг дарж турбиныг даруй
зогсоох ёстой. Үүнд :
а/ Роторын эргэлтийн давтамж аюулгүйн автомат ажиллах
тавилаас хэтэрсэн бол
б/ Роторын голын гүйлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан
в/ Ротор ба цилиндрийн байршлын харьцаа зөвшөөрөгдөх
хэмжээнээс хэтэрсэн
г/ Тосолгооны систем дахь тосны /галд тэсвэртэй шингэн/
даралт хэт ихэссэн
д/ Тосны саванд байгаа тосны түвшин хэт буурсан е/Турбины
тулах холхивчийн, генераторын голын нягтруулгын холхивчийн болон
бүх холхивчуудаас гарч байгаа тосны температур
хэт өндөр болсон
ж/ Турбоагрегатын тос шатсан
з/ Генераторын голын нягтруупгын систем "тос устөрөгч" -д
даралтын уналт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт буурсан
и/ Генераторын голын нягтруулгын тосны системийн завсрын сав
/ демпферны бак/дахь тосны түвшин хэт буурах
к/ Генераторын устөрөгчийн хөргөлтийн системийн бүх тосны
насосууд зогссон
л/ Дотоод гэмтлээс болж генератор зогссон
м/ Конденсатор дахь даралт хэт ихэссэн
н/ Эсрэг даралтат турбины сүүлийн хэсгийн даралтын уналт
зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
о/ Турбины доргио гэнэт ихэссэн
п/ Генератор буюу турбины дотор металлын буюу ер бусын
дуу чимээ гарсан
р/ Турбин буюу генераторын нягтруулагч холхивчоос утаа буюу
оч гарсан
с/ Хурц уур буюу үйлдвэрийн уурын температур хэт буурах
т/ Турбин болон хурц уур, үйлдвэрийн уурын шугамд усан цохио
үүсэх
у/ Уур хуваарилах зангилаа, уур усны шугам хоолой болон тосны
шугамын таслагддаггүй хэсэгт цууралт, тасралт илэрсэн
ф/ Генераторын статорын хөргөлтийн ус тасарсан
х/ Хий хөргөгчийн усны зарцуулалт хэт багассан
ц/ Алсын ба автомат удирдлагын систем болон хянах хэмжих
багажууд хүчдэлгүй болох
Турбиныг зогсооход вакуум бууруулах нөхцлийг үйлдвэрлэсэн
заводын зааврын дагуу боловсруулсан ажлын байрны зааварттусгасан
байна
Ажлын байрны зааварт хяналтад байх агрегатын үзүүлэлтүүдийн
зөвшөөрөгдөх өөрчлөлтийн талаар тодорхой тусгасан байвал зохино.
4.4.30. Дараах тохиолдолд цахилгаан станцын ерөнхий инженерийн
тогтоосон хугацаанд /нэгдсэн сүлжээний диспетчерт мэдэгдэж/ турбины
ачаалалыг хасаж зогсооно.
а/ Хурц уурын буюу үйлдвэрийн уурын хаах клапан гацвал
б/ Тохируулах клапанууд гацах буюу гол нь сугарсан, отборын
буцаахгүй клапан буюу эргэгч диафрагм гацаатай байвал
в/ Тохируулгын системд гэмтэл гарвал
г/ Туслах тоноглолын хэвийн ажиллагаа алдагдаж, тоноглолын
схем ба уялдаа холбоо зөрчигдөж, түүний шалтгааныг устгах ажлыг
турбиныг зогсоохгүйгээр гүйцэтгэх боломжгүй бол
д/ Тулгууруудын доргио 7,1 мм.с-1 -ээс их болох
е/ Тоноглолыг зогсоох үйлчилгээтэй технологийн хамгаалалтад
гэмтэл гарвал
ж/ Холхивч, дамжуулах хоолой, хаалт арматураас тос гоожиж
галын аюулд хүргэж болзошгүй байвал
з/ Уур усны шугамын таслаж боломгүй хэсэгт үлээлт гарвал .
и/ Хурц уурын чанар химийн найрлагын хувьд норм хангахгүй
бол
к/ Холхивчийн картер гүйдэл дамжуулагч болон тосны саванд
устөрөгч их хэмжээгээр хуримтлагдсан буюу генераторын их биеэс
устөрөгч нормоос их хэмжээгээр алдагдаж байгаа явдал илэрвэл.
4.4.31. Ажилласан уурын даралт хэвийн байхад вакуумыг буулгаж
турбиныг зогсооход, роторын эргэлт бүрэн зогсох хугацааг турбин тус
бүрд тодорхойлсон байх ёстой.
Энэ хугацаа өөрчлөгдвөл шаптгааныг илрүүлж арилгах хэрэгтэй.
Ротор бүрэн зогсох хугацааг турбоагрегатыг зогсоох бүрт хянаж байвал
зохино.
4.4.32. Турбиныг 7 ба түүнээс дээш хоногоор бэлтгэлд гаргахдаа
консерваци хийх арга хэмжээ авна. Консерваци хййх арга ба хяналт
тавих аргачлалыг дулааны тоног төхөөрөмжийг битүүмжлэх талаар
мөрдөж байгаа зааварт тусгасан байвал зохино.
4.4.33. Ханган нийлүүлэгчийн техникийн нехцөлд тусгагдаагүй схем ба
горимоор турбиныг ашиглах асуудлыг үйлдвэрлэсэн завод ба эрчим
хүчний удирдах байгууллага шийдвэрлэнэ.
4.4.34. Цахилгаан станцад турбины тоноглолд шинэчлэлт өөрчлөлт
хийхдээ түүний удирдлагыг автоматжуулсан ба засвар хийх боломжийг
дээд зэргээр хангасан байх ёстой.
4.5.Дулааны цахилгаан станцын блоктөхөерөмжүүд:
4.5.1. Блок төхөерөмжийн ашиглалтын явцад тэдгээрийн эдийн засгийн
хэмнэлттэй, найдвартай ба урт удаан хугацаанд ажиллах боломж
хангагдсан байхаас гадна эрчим хүчний системийн хэвийн болон
аваарийн горимд/диспетчерийн графикын дагуу/ чадал ба давтамжийг
тохируулахад оролцох боломжтой байх ёстой.
4.5.2. Диспетчерийн ачааллын графикыг биелүүлэхийн тулд блокийн
ачаалалыг тохируулах хязгаарын дотор өерчлөх, шаардлагатай үед
техникийн доод хязгаар хүртэл ачаалалыг бууруулах, бэлтгэлд зогсоох
болон дулааны янз бүрийн байдлаас явуулах боломжийг хангасан байх
ёстой.
Эрчим хүчний системийн ачааллын хувьсах графикийг нөхөхөд
зориулан мөрдегдөж байгаа зааварттусгагдаагүй горим /моторын
горим, нам давтамжийн эргэх бэлтгэл гэх мэт/-оор ажиллуулах
шаардлагатай бол үйлдвэрлэсэн заводаас нь зөвшөөрөл авч,
ашиглалтын зааварт зохих өөрчлөлтийг оруулсан байх ёстой.
4.5.3. Конденсатор нь эргэлтийн усны бүрэн зарцуулалттай ажиллаж
байгаа дулаанжуулалтын блокийн дулааны ачаалалыг нь
өөрчлөхгүйгээр системийн цахилгаан ачааллын графикыг хангах
ажиллагаанд оруулж болно.
Конденсаторт оруулсан багц буюу нам даралтын цилиндрийг
тусгаарлан ажиллаж байгаа дулаацуулгын блокийг ачааллын
графикийн хувьсах хэсгийг нөхөхөд ашиглаж болохгүй.
Зарим үед дээрх блокийн дулааны ачааллыг хасаж бэлтгэл буюу
их ачааллын эх үүсвэрт шилжүүлэн блокийн цахилгааны ачааллыг
нэмэгдүүлж болно.
Ачааллын графикийн хувьсах хэсгийг хангахад оролцуулахгүй
дулаанжуулалтын блокийн тоог нэгдсэн сүлжээний диспетчер тогтооно.
4.5.4. Блокийн тохируулгын доод хязгаарыг тогтоохдоо ажиллах
тоноглолуудын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байх ба автоматтохируулга
нь хүний оролцоогүйгээр ачааллыг тохируулж чадах хязгаарыг
үндэслэсэн байх ёстой.
Блокийн ашиглалтын үед ажиллаж байгаа тоноглолын
бүрэлдэхүүнийг өөрчлөх, зарим автомат тохируулагчийг таслах замаар
тэдгээрийн ачааллыг техникийн доод хэмжээнд хүртэл бууруулан .
ажиллуулах боломжийг хангасан байх ёстой.
Ачааллын зөвшөөрөгдөх техникийн доод хэмжээ ба ачааллын
тохируулгын хүрээний доод хязгаар нь ашиглалтын зааварт тусгагдаж,
диспетчерийн төвд мэдээлэгдсэн байх ёстой.
4.5.5. Тохируулах хүрээний доод хязгаар буюу техникийн хамгийн бага
ачаалалд ажиллаж байгаа блокийн хурц ба завсарын халаагчийн
дараах уурын температурын уналт нь үйлдвэрлэгч заводаас өгсөн
хэмжээнээс их байж болохгүй.
4.5.6. Тохируулах хүрээний дотор блокийн ачаалалыг өөрчлөх хурдны
хязгаарыгэрх бүхий байгууллагаас баталсан нормативын материалыг
үндэслэн тогтооно.
4.5.7. Зураг төслөөр блок нь хурц уурын тогтмол даралтанд ажиллах
ёстой бол эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр турбины өндөр
даралтын цилиндрийн зарим тохируулагч клапаныг бүрэн онгойлгож,
гулсах даралтын горимоор ажиллуулж болно.
Энэ тохиолдолд ажлын байрны зааварт нэмэлт өөрчпөлт
оруулсан байна.
4.5.8. Дулаацуулгын блокууд нь давсгүйжүүлэх нэгдсэн байгууламжтай
бол сүлжээний ус халаагчийн уурын конденсатыг, зөвхен эдгээр
халаагчийн хоолойнуудын нягт байдал алдагдсан тохиолдолд
давсгүйжүүлэх нэгдсэн байгууламжаар дамжуулахыг зөвшөөрнө.
4.5.9. Блокийг бэлтгэлд зогсоохдоо тоноглолыг хөргөхгүй зогсооно. Бүх
блокийн уур халаагч системийг уургүй болгох арга хэмжээ авсан байх
ёстой.
Барбантай зууханд уур хэт халаах хоолойнуудад уурын
конденсат /хувирсан ус/ үүсэх боломжийгхаасан технологийн арга
хэмжээ авсан байвал зохино.
4.5.10. Блокийг явуулах технологи ба график даалгаварыг сонгон
авахдаа түүний дулааны байдлыг харгалзан үзнэ:
Халуун байдлаас /5-10 цаг зогссон/, хүйтэн буюу түүнтэй
ойролцоо байдлаас /100 цагаас дээш хугацаагаар зогссон/.
4.5.11. Цахилгаан станц ба блокийн тоноглолуудын явуулалтын ба
цахилгааны схемүүд, хаалт арматурууд, дулааны хучлага, галлагааны
ба усны аж ахуй нь зогсолтын ямарч хугацааны дараа 2-оос доошгүй
блокийг зэрэг явуулах боломжийг хангасан байх ёстой.
4.5.12. Халуун бэлтгэлээс бусад ямарч дулааны байдлаас блокийг
явуулахдаа уурын гулсах параметр дээр гүйцэтгэх ёстой.
Блокийг явуулах хугацаа нь нормд заагдсан хэмжээнээс
хэтрэхгүй байвал зохино.
4.5.13. Дараах тохиолдлуудад блокийг явуулахыг хориглоно. Үүнд
а/. Энэхүү дүрэмд зааснаар үндсэн тоноглолыг явуулахыг
хориглосон нөхцелүүд бүрдсэн байвал
б/. Блокийн тоноглолуудыг зогсоох үйлчилгээтэй технологийн
хамгаалалтуудын аль нэг нь гэмтэлтэй байвал.
в/. Шуурхай тохируулах хэрэгслийн алсын удирдлага нь
гэмтэлтэй болон аваарын байдлыг арилгахад ашигладаг хаалт
арматурын алсын удирлага гэмтэлтэй байвал
г/. Давсгүйжүүлэх нэгдсэн байгууламж нь ажиллагаанд бэлэн
биш байвал.
д/. Дамжуулах хоолойн тулгуур болон дүүжин бэхэлгээ эвдэрсэн
байвал.
4.5.14. Аваарийн үед турбины хүчин чадлыг өөрчлөх буюу аваари
устгах автоматын үйлчилгээгээр блокийг зөвхөн өөрийн хэрэгцээгээ
хангах горимд шилжүүлэх болон гадаад сүлжээнд гэмтэл гарахад
генераторыг сүлжээнээс таслах автомат удирдлагын систем нь
найдвартай байх ёстой.
Хэрэв дээрх системүүд нь гэмтэлтэй байвал дээрх
тохиолдлуудад блокийг зогсоох автомат систем ажиллах ёстой.
Нам даралтын цилиндрийгтасалсан буюу кбнденсаторын бащ
хоолойг ашиглан ажиллаж байгаа дулаацуулгын блокийг аваари
эсэргүүцэх тохируулгад ашиглахыг хориглоно.
4.5.15. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний давтамж ба чадлын
тохируулгын системд хамаарагддаггүй бөгөөд тохируулгын клапандаа
үйлчилдэг турбины өмнөх хурц уурын даралт тохируулагч /"өөрийн
өмнөх" зарчимтай/-тай блокийг уг тохируулагчийг нь залгаастайгаар
сүлжээнд ажиллуулахыг хориглоно.
Тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа тогтворгүй болох буюу
эвдрэх зэрэг онцгой тохиолдолд диспетчерийн төвийн шийдвэрээр, түр
зуурын богино хугацаанд, турбины емнөх хурц уурын даралт
тохируулагч /"өөрийн өмнех"/-тай ажиллуулахыг зөвшөөрнө.
4.5.16. Блоконд давтамж ба чадлын тохируулах автомат систем
байхгүй /ажиллахгүй болсон/ байхад давтамж өөрчлөгдсөнөөс турбины
ачаалал ихсэх буюу багасах тохиолдолд ашиглалтын хүмүүс нь хурц
уурын даралтцг хэвийн болгохын тулд зуухны ачааллыг тохируулах
хязгаарын дотор өөрчлөх арга хэмжээг шуурхай авах ёстой.
Хэрэв ачаалалын өөрчлөлт нь системийн тогтвортой
ажиллагаанд нөлөөлөх, цахилгаан дамжуулах шугамуудыг хэт ачаалах
аюулд хүргэж болох байвал диспетчерийн төвөөс баталсан зааврын
дагуу зохих арга хэмжээг шуурхай авах ёстой.
4.5.17. Блсжийг засварт зогсоох технологи нь ямар засвар хийхээс
шалтгаалан өөр өөр байна. Үүнд
-Хэрэв засвар нь зуух уурын шугам, турбины байдлаас шалтгаалахгүй
бол тоноглолыг хөргөхгүйгээр засварлаж болно.
-Блокийг дунд буюу их засварт гаргах болон турбиныг хөргөж засах
шаардлагатай бол блокийг нийтэд нь хөргөнө.
-Халах гадаргуугийн хоолой хагарч зогсохоос бусад тохиолдолд зуух
ба уурын шугамд засвар хийхдээ тэдгээрийг хөргөж засварт оруулна.
4.5.18. Дараах тохиолдлуудад блокийг хамгаалалтаар буюу гар
ажиллагаагаар шууд зогсооно. Үүнд:
-Зуухны нэг буюу хос блок зогсох үед.
-Турбин эвдрэх буюу түүний ажиллагааны горим ноцтой зөрчигдөх
/хурц уурын ба үйлдвэрийн уурын даралт хэт буурахаас бусад
тохиолдолд/
-Блокийн трансформатор буюу генераторт гэмтэл гарч таслагдах.
-Бүх тэжээлийн насосууд зогсох ба тасрах.
-Тэжээлийн шугам хоолой, уурын шугам, деаэраторын их биед ан цав
хагаралт гарах.
-Дулааны техникийн хяналтын бүх багаж хэмжүүрийн хүчдэл тасрах.
-Хүмүүс болон тоног төхөөрөмжид аюул учруулахуйц гал түймэр гарах.
4.5.19. Блокийн ашигпалтыг үйлдвэрийн үндсэн ба туслах тоноглолын
ашиглалтын заавар болон блокийг явуулах зогсоох дүрэм зааврын
дагуу явуулна.
Заавруудын жагсаалт ба ашиглалтын зааврууд нь ерөнхий инженерээр
батлагдсан байх ёстой. Блокийг явуулах ба зогсоох зааварт дараах
зүйлүүд тусгагдсан байна. Үүнд
-Тоногтөхөөрөмжийн найдвартай ажиллагааны үзүүлэлтүүд
-Явуулалт ба зогсоолтын бүх хувилбар, үе шатууд дахь горимын үндсэн
үзүүлэлтүүдийг өөрчлөх үйл ажиллагаануудын дараалал ба хугацааг
заасан даалгавар -график
-Технологийн хамгаалалтууд ба автомат тохируулагчуудыг ажилд
залгах дараалал
-Горимыг найдвартай барихад шаардагдах тоноглолын дулааны ба
механик төлөв байдлын хяналтын эзлэхүүн .
-Явуулах схемд орсон бөгөөд, хэвийн ашиглалтын үед үл хэрэглэгдэх
арматуруудыг онгойлгохгүй байх талаар егөх шийдвэр.
4.5.20. Тухайн үйлдвэрийн зааврууд нь өөрийн блокийн онцлогийг
тусгасан /салбарын удирдах байгууллагын баталсан/ нэг маягийн
заавар болон үйлдвэрлэсэн заводын техникийн нөхцөлийн үндсэн дээр
боловсруулагдсан байна.
4.5.21. Блокийг явуулах ба зогсоох үйл ажиллагааг ахлах машинист
удирдах ба харин их ба урсгал засвараас гарч байгаа блокийг явуулах
ажиллагааг зуух турбин цехийн дарга буюу түүний орлогч удирдан
гүйцэтгэнэ.
4.5.22. Ашиглалтанд байгаа блокийг явуулах зураг төслийн схемд
өөрчлөлт оруулахыг дараах нөхцөлд зөвшөөрнө. Үүнд:
-Тоноглолыг үйлдвэрлэсэн заводтой тохиролцсоны үндсэн дээр
явуулах горим ба схемд тодорхой зорилготой /чиглэлтэй /туршилт хийх.
-Нэг маягийн явуулах схемд ойртуулах зорилгоор явуулах схемд
шинэчлэлт өөрчлөлт оруулах.
Явуулах схемд өөрчлөлт ба шинэчлэлт хийх ажлын эзлэхүүн
дараалалыг удирдах дээд байгууллага ба диспетчерийн төвтэй
тохиролцсон байвал зохино.
4.6.Технологийн процессийн удирдлагын систем.
4.6.1. Технологийн процессийгудирдах системийн ашиглалтын явцад
дараах нөхцөлүүд хангагдсан байх ёстой. Үүнд
-Эрчим хүчний тоноглолуудын байдалд тавих хяналт.
-Технологийн параметрүүдийн автомат тохируулага
-Технологийн тоноглолуудын автомат хамгаалалт.
-Өгөгдсөн горимоор тоноглолыг автоматаар удирдах.
-Технологийн ба аваарийн дохиолол
-Хаах ба тохируулах арматуруудын алсын удирдлага
Технологийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны үед
тэдгээрийн бүх хэмжих хэрэгслүүд, хяналт мэдээллийн хэрэгсэл ба
профамм хангамжийн иж бүрдлүүд, автомат тохируулга, технологийн
хамгаалалт дохиоллын системүүд, автомат ба алсын удирдлага,
техникийн оношлолын системүүд зэрэг нь байнгын ажиллагаанд
залгагдаж, тус тусын үүрэг зориулалт ажлын чанарыг хангаж байх
ёстой.
4.6.2. Технологийн хяналт удирдлагын системийг үйлчлэгч хүмүүс нь
дараах нөхцөлийг хангаж ажиллана. Үүнд :
-Бүх системүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Тэдгээрийг байнга ажиллагааны бэлэн байдалд байлгах,
-Техникийн үйлчилгээ ба засварыг нь цаг хугацаанд нь хийх
-Ашиглалтын найдвартай бегөөд үр ашигтай байх нөхцөлийг хангах
-Бэлтгэл багаж, сэлбэг хэрэгслэлийг бэлэн байлгах.
Технологийн тоноглолыг ажиллуулж үйлчлэгч хүмүүс нь
удирдлагын системийг цаг тухайд нь ажиллагаанд оруулж, үр
ашигтайгаар ашиглах ёстой.
Удирдлагын системийн байгууламжуудыг бүрэн бүтэн, цэвэр
үзэмжтэй байлгах асуудлыг, тухайн хяналт удирдлагын хэрэгсэл
суурилуулагдсан үйлдвэрийн цех, нэгж хэсэг, салбарын шуурхай
ажиллагааны хүмүүс хариуцна.
4.6.3. Технологийн процессийг удирдах системийг норматив -техникийн
баримт бичгүүдээр тогтоосон хэмжээ эзлэхүүнээр, засвар тохируулга
ба үйлчилгээний хамгийн бага зардалтай байх техникийн
хэрэгслэлүүдийг ашиглан бүрдүүлж гүйцэтгэнэ.
Орон нутгийн жижиг үйлдвэрүүдэд ашиглах удирдлагын системийн
хангамжийн хүрээ хэмжээг өөрсдөө тогтооно.
4.6.4. Удирдлагын системийн цахилгаан тэжээлийг дотор нь доор
дурьдсанаар төрөлжүүлэн ангилж хангана. Үүнд
-Технологийн хамгаалалтууд ба тэдгээрийн датчикууд.
-Алсын удирдлагын байгууламж ба хоригууд.
-Технологийн хяналтын хэмжүүрүүд ба датчикууд.
-Аваарийн урьдчилсан дохиололын байгууламжууд.
-Автомат тохируулгын хэрэгслүүд.
-Тооцоолон бодох техникийн хэрэгслүүд ба датчикууд
-Галын дохиолол, гал унтраах хэрэгслүүд
-Холбоо мэдээллийн системүүд
Цаашид үндсэн тоноглолыг зогсоохгүйгээр дээрхи хэсгүүдийн
цахилгааны тэжээлийн шугамыг хэсэгчлэн таслаж засварлахад
зориулсан, тус тусын хамгаалалтуудтай дэд хэсгуүд болгон хуваана.
Тооцоолон бодох техник хэрэгслэлийн тэжээлийн хэсгээс бусад
хэсгүүд нь технологийн шинжээрээ зуухны ба турбины дэд хэсгүүдэд
хуваагдсан байх ёстой.
Блок төхөөрөмжийн 200/380 вольтын шуурхай /оператив/
тэжээлийн эх үүсвэр нь, өөрийн нь ба хажуугийн блокийн дотоод
хэрэгцээний 0,4 кВ-ийн хуваарилах байгууламж дахь тухайн блокийн
дотоод хэрэгцээний бэлтгэлийн бус шин, эсвэл тогтмол гүйдлийн
шитний шин буюу тасралтгүй тэжээлийн агрегатын инвертор байвал
зохино.
Дохиололын системүүдийн цахилгаан тэжээл нь аль ч хэсгийн
тэжээл бүрэн тасарсан байхад болон оруулгуудын нэг нь тасарсан
байхад ч тасрахааргүйгээр хийгдсэн байх ёстой.
Технологийн удирдлагын системийн бэлтгэл цахилгаан
тэжээлийг залгах автомат хэрэгслийн бүрэн бүтэн найдвартай байдал
ба дохиололын байгууламж түүний тэжээл хэвийн байгаа эсэхийг
байгууллагын ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу шалгаж
байвал зохино.
4.6.5. Удирдлагын системийн байрны температур, чийглэг, доргио,
радиац, цахилгаан ба соронзон талбайн хүчлэг, импульсийн хэт хүчдэл,
төрөл бүрийн радио шуугиан, тоосжилт зэрэг нь тогтоогдсон техникийн
нөхцөл, норм хэмжээнээс хэтрэх ёсгүй.
Үйлдвэрлэлийн цех дэх технологийн хяналт, удирдлагын
системийг байрлуулсан байр, тасалгаануудад ердийн байдалд
температур нь 10 -50 С /нэмэх/-ээс ихгүй, харьцангуй чийглэг нь 90%-
иас ихгүй байх ёстой. Аваарийн нөхцөлд бол /тоноглолоос халуун уур,
ус алдагдах үед/ температур нь 75 С, чийглэг нь 100%-иас ихгүй
байхыг зөвшөөрнө.
Удирдлагын төв ба тооцоолон бодох техник хэрэгсэл
суурьлуулагдсан байрны температур 25°С, чийглэг 40-80%-иас ихгүй
байна. Агаар солилцуулах систем нь тооцоолон бодох хэрэгсэл
найдвартай ажиллах боломжийг хангасан байх ёстой.
4.6.6. Шүүгээ маягийн шитнүүд газардуулагдсан, хаалганууд нь сайтар
нягтруулагдсан, тогтмол гүйдлийн гэрэлтүүлгийн 12 ба 220 вольтын
залгууртай байвал зохино.
Хаалганууд нь түгжээтэй, залгуурууд нь гэрэлтүүлгийн сүлжээнд
залгагдсан байна. Хэмжих багажууд, хаалтуудын цуглуулга, блок
щитний самбар, хамгаалалтын хэрэгслэлүүдийн самбарууд, анхдагч
хувьсгуурын цуглуулгын самбарууд нь хоорондоо ба удирдлагын
щиттэй телефон холбоотой байх бөгөөд холбоо нь бүрэн бүтэн байх
ёстой.
4.6.7. Самбар, пульт, анхдагч хувьсгуур, хаах арматур болон холбох
цуглуулга дээр суурилагдсан.аппарат хэрэгслэлүүдэд тэдгээрийн
зориулалт, нэрийг тод бичсэн байх ёстой.
Шит, завсарын холболтын хайрцаг, гүйцэтгэх механизм,
холболтын эгнээнүүд, тэдгээрт очсон кабель, утас, кабелийн үзүүрүүд
болон дулааны хэмжилтийн импульсийн шугамууд бүгд тодорхой
тэмдэглэгээ /маркировка/-тэй байх ёстой.
4.6.8. Сорьц авах байгууламж, анхдагч хувьсгуур болон гүйцэтгэгч
механизмууд нь үйлчилгээний тавцангуудтай байх ёстой.
4.6.9. Удирдлагын системийн хэрэгсэлд холбогдох хүчний ба
хэмжилтийн кабелиудын угсралт нь цахилгаан байгууламжийн ба галын
аюулгүйн шаардлагыг хангаж байх ёстой.
Хэмжилтийн ба хүчний кабелиудын тусгаарлагчийг шалгах
хугацаа, эзэлхүүн нь энэ дүрмийн /5.8 ба 5.9 бүлэг/ заалтын дагуу
хийгдэх ёстой.
Хэмжилтийн, хүчний ба удирлагын хэлхээг нэг кабелиар
дамжуулахыг хориглоно.
4.6.10. Кабель ба импульсын шугамууд барилгын ханыг нэвтлэн гарсан
нүх, мөн кабель ба импульсын шугам щит, самбар, панельд орсон
нүхийг чигжихдээ галын дүрмийн шаардлагыг хангах хэрэгтэй.
чигжээсний байдлыг их засварын дараа болон шаардлагатай үед нь
шалгаж байвал зохино.
4.6.11. Ипмульсийн шугам нь үлээлт гоожилтгүй нягт байх ёстой.
Тоноглолын их засварын дараа бүх импульсийн шугамуудыг үлээлгэх
хэрэггэй. Агаар, хаг хусам орж болох имульсийн шугамыг ажлын
байрны зааварт тусгасан хугацаанд тогтмол үлээлгэж байвал зохино.
Импульсийн шугам эх авч байгаа хэсэгт тавигдсан анхдагч хаалт
нь тоноглол ажиллаж байхад импульсийн шугамыг таслах боломжийг
хангасан байх ёстой. Импульсийн шугамын анхдагч хаалтуудын засвар
үйлчилгээг технологийн тоноглолыг үйлчлэгч этгээд хариуцна.
4.6.12. Удирдлагын системд хэрэглэгдэж байгаа сервомотортой
тохируулах ба хаах хэрэгсэл нь ашиглалтын явцад нягт, чөлөөт явалт
/люфт/ болон зарцуулалтыг нэмэх хасах үзүүлэлтүүдээрээ техникийн
шаардлагыг хангаж байх ёстой бөгөөд алсын ба автомат удирдлагаар
хаахад нэмж гараар чангалахааргүй нягт хаагддаг байх ёстой.
Тохируулах байгууламж ба түүний гүйцэтгэгч механизмуудын
засварыг технологийн тоноглолыг хариуцагч хүмүүс гүйцэтгэх ба
удирдлагын системийг ашиглах хүмүүс хүлээн авна.
4.6.13. Удирдлагын хэрэгсэлд техникийн үйлчилгээ, урсгал ба их засвар
хийх ажил нь үйлдвэрлэсэн заводын заавар буюу техникийн үйлчилгээ,
засварын нормативт хугацаа ба эзлэхүүнийг үндэслэн зохиогдсон
үйлдвэрийн ерөнхий инженерээр батлагдсан графикаар хийгдэх ёстой.
Мэдээлэлийн ба тооцоолон бодох иж бүрдэл электрон машины
техник хэрэгслэлүүдийн засварыг мэргэжлийн байгууллагаар заводын
технологиор хийлгэх ёстой. Мэргэжлийн байгууллагад засварт өгөх ба
засвараас хүлээн авах ажлыг эрчим хүчний үйлдвэрийн хэмжүүр
автоматикийн цехийн ажилтан гүйцэтгэнэ.
4.6.14. Угсралт буюу өөрчлөлт хийсний дараа технологийн
хамгаалалтыг ашиглалтанд оруулах ажлыг үйлдвэрийн ерөнхий
инженерийн шийдвэрээр гүйцэтгэнэ.
4.6.15. Байнгын ашиглалтад оруулсан технологийн хамгаалалт нь
тоноглолын ажиллах хугацаанд тасралтгүй ажиллаж байх ёстой.
Гэмтэлгүй технологийн хамгаалалтыг ажпаас гаргахыг хориглоно.
Хамгаалалтыг дараах тохиолдлуудад ажлаас гаргана. Үүнд:
-Үндсэн тоноглолын ашиглалтын зааварт, тоноглолын шилжилтын
горимд ажиллах үед хамгаалалтыг ажлаас гаргах шаардлагатай гэж
заасан байвал.
-Хамгаалалтын хэвийн бус байдал илт мэдэгдэж байвал, шуурхай
ажиллагааны дэвтэрт тэмдэглэж, станцын ерөнхий инженерт мэдэгдэж,
ээлжийн даргын шийдвэрээр таслана.
-Үйлдвэрийн ерөнхий инженер баталсан графикийн дагуу үзлэг
шалгалт хийхэд
Ажиллаж байгаа тоноглолын хамгаалалтын хэлхээнд засвар,
тохирууллага хийхийг хориглоно.
4.6.16. Бэлтгэл технологийн тоноглолыг автоматаар залгах төхөөрөмж
ба хамгаалалтын системийн хэвийн ба"йдлыг холбогдох цехийн
ажилтан ба эдгээр хэрэгслийг үйлчлэгч хүмүүс хамтран дараах
тохиолдлуудад жинхэнэ үйлчилгээгээр нь ажиллуулж шалгахёстой.
Үүнд :
-3-аас дээш хоног зогссон тоноглолыг явуулах болсон бол,
-Тоноглол нь 3-аас доош хоног зогссон боловч, энэ хугацаанд
хамгаалалтын хэлхээнд нь засвар хийгдсэн бол,
Тоноглолын дулааны төлөв байдлын улмаас жинхэнэ үйлчилгээгээр нь
шалгах боломжгүй бол, гүйцэтгэх механизмыг нь салгасан байдлаар
хамгаалалтыг шалгаж болно.
4.6.17. Технологийн хамгаалалтын хэрэгслүүд / анхдагч хэмжих
хувьсгуурууд, хэмжих хувьсгуурууд, хэмжих багажууд, холболтын
цуглуулгууд, түлхүүр ба сэлгэн залгагчууд, импульсийн шугамын хаалт
г,м/ нь өөрсдийн гадаад ялгах тэмдэгтэй /улаан өнгө г,м/ байх ёстой.
Хамгаалалтын панелийн ар, өвөр талд болон суурилагдсан
аппаратууд нь тэдгээрийн зориулалтыг тодорхойлсон хаягтай байх
ёстой.
Хэмжүүрийн хуваарь дээр хамгаалалт ажиллах тавилыг
тэмдэглэсэн байна.
4.6.18. Технологийн хамгаалалтын ажиллах хугацаа ба тавилыг
тоноглолыг үйлдвэрлэсэн завод тодорхойлно, Тоноглолд өөрчлелт
оруулсан буюу үйлдвэрлэсэн заводын өгөгдөхүүн байхгүй бол ажиллах
хугацаа ба тавилыг туршилтын үндсэн дээр тогтоох хэрэгтэй.
Тавилыг өөрчлөх хэрэгсэлтэй хамгаалалтын аппаратыг
битүүмжлэн ломбодох /бичдэг багажнаас бусдыг/ ёстой. Ломбыг зөвхөн
хамгаалалтад үйлчилдэг ажилтан авч болох бөгөөд энэ тухайгаа
шуурхай ажиллагааны журналд бичсэн байх ёстой. Ломбыг
авахыгзөвхөн хамгаалалтыг тасалсан нөхцөлд зөвшөөрнө.
4.6.19. Тоноглолыг зогсоох үйлчилгээтэй технологийн хамгаалалт нь
ажилласан анхны шалтгааныг мэдээлж үлдээх төхөөрөмжтэй байх
ёстой.
Хамгаалалт ажилласан анхны шалтгааныг мэдээлж үлдээх
төхөөрөмж, түүний хамтад болсон үйл явдлыг бүртгэн бичигч хэрэгсэл
нь хамгаалагдаж байгаа тоноглол ажиллаж байх бүх хугацаанд
тасралтгүй ажиллагаанд байх ёстой.
Хамгаалалт ажилласан ба буруу ажилласан болон ажиллаагүй
бүх тохиолдолыг бүртгэж, тэдгээрийн шалтгаан ба гэмтлүүдэд дүн
шинжилгээ хийж, найдвартай ажиллагааг хангах шаардлагатай арга
хэмжээг авч байвал зохино.
Технологийн хамгаалалтыг шинэчлэн өөрчилсөнөөс бусад
шалтгаанаар ашиглалтаас хасаж, тухайн тоноглолыг хамгаалалтгүй
ажиллуулахыг хориглоно.
4.6.20. Ашиглалтанд байгаа автомат тохируулагчууд нь технологийн
үзүүлэлтүүдийг тухайн тоноглолын норматив-техникийн баримт бичигт
заасан хэмжээнд барьж ажиллах боломжтой байх ёстой.
Хэвийн ажиллагаатай автомат тохируулагчийг зөвхөн
ашиглалтын зааварт заасан тохиолдолд таслаж болно.
4.6.21. Технологийн тоноглол нь энэ дүрмийн шаардлага болон
автоматжуулсан тоноглол үйлдвэрлэгч заводын техникийн шаардлагыг
хангасан байх ёстой.
4.6.22. Ашиглалтанд оруулсан автомат тохируулагч бүрт, тэдгээрийн
эвдэрсэн хэсгийг солих болон засварын дараа тохиргоо /настройка/-ыг
нь сэргээхэд ашиглах өгөгдэхүүнүүд байх ёстой.
4.6.23. Удирдлагын технологийн алгоритмд нь засал /корректировка/
буюу тохируулга /наладка/ хийгдсэн логик удирдлагын хэрэгслийг
үйлдвэрийн ерөнхий инженерийн шийдвэрээр ашиглалтанд оруулна.
4.6.24. Ашиглалтанд оруулсан логик удирдлагын хэрэгсэл нь зохих
технологийн программ /алгоритм/-ыг гүйцэтгэх боломжтой байх ёстой.
Логик удирдлагын хэрэгслийн ажиллах чадварыг, түүний шүүгээ
болон гадаад хэлхээний хүрээнд шалгах ажлыг удирдлагын хэрэгсэлд
үйлчилгээ хийдэг ажилтан гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг 3-аас дээш хоног
зогссон төхөөрөмжийг явуулахын өмнө хийх ёстой.
Хэрэв технологийн тоноглолыг 3-аас цөөн хоног зогсоох
хугацаанд логик удирдлагын хэрэгслийн хэлхээнд засвар, тохируулгын
ажил хийгдсэн буюу өмнө нь гол хэсэгт нь ажил хийгдсэн бол логик
удирдлагын хэрэгслийн ажиллах чадварын шалгалтыг, хариуцсан
цехийн ажилтан болон үйлчлэгч нар хамтран, зогсож байгаа
тоноглолын гүйцэтгэгч хэрэгслэлүүдэд үйлчлүүүэх замаар шалгаж
үзвэл зохино.
Хэрэв тоноглол нь халуун байдалд байвал гүйцэтгэгч
хэрэгслэлүүдэд нөлөөлөлгүйгээр шалгана.
Ажиллах чадварыг шалгах дараалал ба ажлын эзлэхүүнийг
үйлдвэрийн ерөнхий инженерээр батлуулсан зааварт тусгасан байвал
зохино.
4.6.25. Ажиллаж байгаа тоноглолын логик удирдлагын хэрэгслийн
гадаад хэлхээнд засвар, тохируулгын ажил хийхийг хориглоно.
Логик удирдлагын гол хэсэг /шүүгээ/-т тохируулгын ажил хийхдээ
түүнээс гүйцэтгэгч хэлхээнүүдийг заавал тасалсан байх ёстой. Гол
хэсэгт гүйцэтгэгч хэлхээг залгах ажлыг зөвхөн зогсож байгаа тоноглол
дээр хийхийг зөвшөөрнө.
4.6.26. Функционал хэсгүүдийн технологийн алгоритмын бүх
өөрчлөлтүүд нь үйлдвэрийн ерөнхий инженерээр батлагдсан байх
ёстой.
4.6.27. Хэрэв зураг төсөлд заагдсан тоног төхөөрөмжийг эзэмших
хугацаанд автомат тохируулагч, логик удирдлагын хэрэгсэл болон
тооцоолон бодох системүүдийг ашиглалтанд оруулаагүй бол, тийнхүү
ашиглалтанд оруулахаас татгалзсан шалтгааны тодорхой үндэслэл
бүхий техникийн шийдвэр, болон төслийн дутагдлыг гүйцээж
боловсруулах талаар зураг төслийн байгууллагад өгөх даалгавар
гаргасан байх ёстой.
Техникийн шийдвэрийг зураг төслийн байгууллагатай зөвшилцөх
ба удирдах байгууллагаар батлуулсан байна.
4.7.Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний ус бэлтгэл ба ус -
химийн горим
4.7.1. Ус бэлтгэх төхөөрөмжийн ашиглалт ба ус -химийн горим нь
цахилгаан, дулааны станц ба дулааны шугам сүлжээний бүх дулааны
тоног төхөөрөмж, шугам хоолойнуудын дотор талд зэврэлт явагдах,
мөн дулаан дамжуулагч солилцуулагч гадаргуунуудад хаг хусам тогтох,
турбины урсгал хэсэгт хурдас хуримтлагдах болон бусад химийн
бохирдлын улмаас тоноглол, шугам хоолой гэмтэх, эдийн засгийн
үзүүлэлт буурахаас сэргийлж найдвартай, ашигтай ажиллагааг хангах
ёстой.
4.7.2. Цахилгаан, дулааны станц, дулааны шугам сүлжээний ус -химийн
горимд хяналт тавих үүргийг хими цех /лаборатори буюу хэсэг/ -ийн
ажилтанууд хариуцан гүйцэтгэнэ.
Ус ба уурын чанарыг муутгах нөлөө үзүүлж болох тоног
төхөөрөмжийг ажилд залгах буюу таслах үйлдэл хийхдээ хими цехтэй
зөвшилцсөн байх ёстой. Тоноглолд дотоод үзлэг хийх, хурдас
тундаснаас сорьц авах, шугам хоолойноос шинжилгээний огтлол
тайрдас авах, үзлэгийн акт тогтоох, мөн ус -химийн горимтой холбоотой
аваари гэмтлийг шалгаж судлах ажлыг холбогдох цех нь хими цехийн
төлөелөгчийг оролцуулан гүйцэтгэнэ.
Станц, шугам сүлжээний ус бэлтгэх ба конденсат цэвэрлэх
байгууламжийн ажиллагаа болон ус -химийн горимд нөлөөлөх
тоноглолын бүтэц ба төслийн схемд өөрчлөлт оруулах, ус бэлтгэл ба ус
-химийн горимд шинэ арга, технологи нэвтрүүлэх болбол салбарын
удирдах байгууллагаас зөвшөөрөл авбал зохино.
Ус бэлтгэл ба усны нэмэлт боловсруулалт
4.7.3. Ус бэлтгэлийн байгууламжийг бүх туслах тоноглолууд болон
химийн бодисын агуулахын хамт, дулааны эрчим хүчний тоног
төхөөрөмжүүдийг ашиглалтанд хүлээн авахын өмнө хийх угаалгаас 2
сарын өмнө угсралтыг дуусган /хүлээлгэн өгсөн/ ашиглалтанд оруулсан
байх ёстой.
Турбины ба бохирдсон конденсатыг цэвэрлэх байгууламж болон,
усны нэмэлт боловсруулалт хийх төхөерөмжүүд нь зуух /блок/ -ыг
явуулахаас 2 сарын өмнө угсрагдаж, тохируулга хийгдсэн байх ёстой.
Станцын хэмжээний давсгүйжүүлсэн ус ба конденсат хадгалах
савнуудын угсралт, тэдгээрийн дотор талын зэврэлтээс хамгаалах
бүрхүүл хийх ажлыг, үйлдвэрийн эрчим хүчний эхний блокийг
явуулахын өмнөх цэвэрлэгээ эхлэхээс өмнө дуусгасан байх ёстой.
4.7.4. Ус бэлтгэл, конденсат цэвэрлэх болон нэмэлт боловсруулалтын
ажиллагааг механикжуулах ба автоматжуулах байгууламжууд болон
химийн хяналт тавих хэрэгсэл, автоматууд нь зохих тоноглол ба
агрегаттайгаа хамт ажилд орсон байна.
4.7.5. Ус бэлтгэлийн ба конденсат цэвэрлэх байгууламжуудын
тоноглол, шугам хоолой ба хаалт арматурууд болон зэврэлт үүсгэх
орчинд байгаа барилгын бүтцүүд нь зэврэлтээс хамгаалах бүрхүүлтэй
буюу зэвэрдэггүй материалаар хийгдсэн байвал зохино.
4.7.6. Ус бэлтгэлийн ба конденсат цэвэрлэх болон нэмэлт
боловсруулалтын тоноглолуудын их засварыг 3 жилд 1 удаа, урсгал
засварыг шаардлагатай үед нь, шүүгч бодисын түвшинг хэмжих ажлыг
2 жилд 1 удаа тус тус хийж гүйцэтгэнэ.
4.7.7. Хэт өндөр даралтын эрчим хүчний блок-д норматив-техникийн
баримт бичгүүдээр зөвшөөрөгдсөн нөхцөлд, гидразин-аммиакийн,
нейтраль-хүчилтөрөгчийн, хүчилтөрөгч-аммиакийн болон гидразины
зэрэг ус -химийн горимыг ашиглаж болно.
4.7.8. Ердийн эргэлттэй зуухны барабанд фосфатын уусмал өгч зуухны
усыг фосфатжуулах арга хэмжээг зохион байгуулсан байх ёстой.
Шаардлагатай үед тогооны усны рН-ийн хэмжээг идэмхий
натрийн уусмал хэрэглэж өөрчилнө.
40-100 кг/см2 /3.9-9.8 МПа/даралттай зууханд фосфатжуулалтын оронд
тогооны усыг трилоноор боловсруулж болно.
4.7.9. 70 кг/см2 17 МПа/ хүртэлх даралттай зуухнуудад тэжээлийн усны
хүчилтөрөгчийг бүрэн ялгахын тулд деаэратораас гадна тэжээлийн
усыг сульфит натр буюу гидразинаар боловсруулж болно.
Хүчилтөрөгчийн ус -химийн горимоор ажилладаг хүнс, эм,
микробиологийн үйлдвэрт өгөх уур боловсруулдаг зуухнуудаас бусад
70 кг/см2 ба түүнээс дээш даралттай зуухны конденсат буюу тэжээлийн
усыг зөвхөн гидразинаар боловсруулна. Тэжээлийн усны рН-ийн
хэмжээг зохих түвшинд байлгахын тулд усанд нь шаардагдах
хэмжээний аммиак хийж өгнө.
Химийн хяналт
4.7.10. Цахилгаан, дулааны станцад химийн хяналт нь дараахь
нөхцлүүдийг хангахад чиглэгдэнэ. Үүнд
-Дулааны эрчим хүчний ба дулааны шугам сүлжээний болон тэдгээрийн
ус бэлтгэлийн тоног төхөөрөмжийн ажиллагааны явцад гарах зэврэлт,
хаг хусам, бусад хурдас үүсгэж болохуйц горимын зөрчлийг цаг тухайд
нь илрүүлэх
-Ус, уур, конденсат, хаг хусам, химийн бодис, угаалт хийх ба
битүүмжлэхэд ашиглах уусмал, тулщ, үнс, нурам, утаа, тос, борооны ус
зэргийн бүтэц найрлага ба чанарыг тодорхойлох,
-Үйлдвэрийн байр, агуулах сав, худаг, хонгил бусад газрын доорх
байгууламжууд дахь агаарын найрлага, бохирдолт, утааны хийн
шинжилгээ хийх,
4.7.11. Дээрхи химийн хяналтуудыг бүрэн хийхэд шаардагдах багаж
хэрэгсэл, төхөөрөмжеөр хангагдсан шуурхай шинжилгээний ба
төвлөрсөн лабораторийг байгуулсан тохиолдолд л, цахилгаан дулааны
станцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрнө.
4.7.12. Уур усны шугамын дагуух хяналтын хэсгүүдэд уур, усны ссрьц
авах цэгүүд байх ёстой бөгөөд тэдгээр"нь сорьцыг 20-40°С хүртэл
хөргөх хөргүүртэй байх ёстой. Сорьц авах шугам ба түүний хөргүүрийн
хөргөх гадаргуу нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн байна.
200 МВт болон түүнээс дээш чадалтай блокуудтай конденсацын
цахилгаан станц болон 50МВт болон түүнээс дээш чадлын
дулаацуулгын дулааны цахилгаан станц /ТЭЦ/ -уудад сорьц авах
шугамуудыг шуурхай лабораторитай зэргэлдээх салхилууртай тусгай
зориулалтын байранд оруулсан байвал зохино.
4.7.13. Тоног төхөөрөмжид дотоод үзлэг хийхдээ хоолойноос зохих
хэрчмийг огтолж авах ба турбины урсгал хэсгийн болон халаагчийн
хананд сууж тоггсон хурдсаас сорьц авсан байх ёстой. Хоолойноос
тайрдас авах газар ба хугацааг "Дулааны станцын үндсэн тоноглолын
байдалд хяналт тавих аргачилсан зааварчлага"-ын дагуу тогтооно.
Тоноглолын дотоод үзлэгээр илэрсэн хурдсын химийн бүтэц ба
чанарт дүн шинжилгээ хийж тоноглолын дотоод гадаргуугийн байдал
ба химийн цэвэрлэгээ хийх шаардлага болон цаашид зэврэлт, хурдас
үүсэлтийг зогсоох арга хэмжээнүүдийг тусгасан актбичсэн байх ёстой.
Уур ба усны чанарын норм
4.7.14. Усны ердийн эргэлттэй зуухны ханасан уурын болон уурын
температурын бүх төрлийн тохируулагчуудын дараах хэт халсан уурын
чанар нь дараах нормуудыг хангасан байх ёстой. Үүнд :
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100 (9,8) 140 (13,8)
Натрийн нэгдлийн
Агуулалт мкг/дм3 Конд. ДЦС 60 15 5 -ээсихгүй
Дулаанжуулгын ДЦС 100 25 5
Цахиурын хүчлийн агуулалт нь 70 кгс/см2 ба түүнээс дээш
даралтын зуухнуудад конденсацын цахилгаан станцад 15 мкг/дм3,
дулаанжуулалтын цахилгаан станцад 25мкг/дм3 -ээс тус тус ихгүй
байна.
рН -ийн хэмжээ нь бүх даралтын зуухнуудад 7,5 -аас ихгүй байх ёстой.
Хувийн цахилгаан дамжуулах чадвар :
100 кгс/см2 даралттай зууханд -0,5 мкС/см-ээс ихгүй
140кгс/см2 даралттай зууханд -0,3 мкС/см-ээс ихгүй
4.7.15. Усны ердийн эргэлттэй зуухны тэжээлийн усны чанарын
үзүүлэлтүүд нь дараах нормыг хангасан байх ёстой. Үүнд Зуухны
хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100(9,8) 140(13,8) Ерөнхий
хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/
Шингэн түлшний зууханд 511
Бусад түлшний зууханд 10 3 1
Төмрийн нэгдлүүдийн агуулалт мкг/дм3
Шингэн түлшний зууханд 50 20 20
Бусад түлшний зууханд 100 30 30
Деаэраторт орох усан дахь зэсийн нэгдлүүдийн агуулалт мкг/дм3
Шингэн түлшний зууханд 10 5 5
Бусад түлшний зууханд -- 5 5
Деаэраторын дараах усанд ууссан
Хүчилтөрөгч мкг/дм3 20 10
Нефть бүтээгдэхүүний агуулалт мкг/дм3 0,5 0,3 0,3
рН -ийн хэмжээ 8,5-9,5 9,1+0,1 9,1+0,1
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 70-100 (7,0-0,9) 140 (13,8)
Цахиурын хүчлийн агуулалт мкг/дм3
Конденсацын ба дулаацуулгын станцад 80 30
Үйлдвэрийгуураар ханадаг станцад Туршилтаар 60
4.7.16. 140 кг/см2 /13.8 МПа/ даралттай зууханд натрийн нэгдлийн
агуулалт 50 мкг/дм -аас ихгүй байх ёстой. Харин хэт халсан уурын
температурыг өөрийн конденсатыг шүршиж тохируулдаг станцад зохих
өөрчлөлт оруулж болно.
100 кг/см2 /9.8 МПа/-аас дээш даралттай зууханд хувийн цахилгаан
дамжуулах чадварын хэмжээг эрх бүхий байгууллагаас тогтоож өгнө.
Усыг гидразинаар боловсруулдаг бол гидразины агуулалт нь 20 -
30 мкг/дм байх ба зуухыг явуулах зогсоох үед 3000 мкг/дм хүргэхийг
зөвшөөрне.
Аммиак ба түүний нэгдлүүдийн агуулалт нь 1000 мкг/дм 3-аас
ихгүй байх ёстой боловч рН-ийн зохих хэмжээг барьж барихын тулд
дээрхи хэмжээг удирдах байгууллагын зөвшөөрлөөр нэмэгдүүлж болно.
Харин энэ тохиолдолд тэжээлийн усан дахь зэсийн нэгдлийн
агуулалт нормоос хэтрэх ёсгүй.
Чөлөөт сульфитын агуулалт (сульфитжүүлэлт хийдэг бол) 2
мг/дм 3-аас ихгүй байна.
Нитрит ба нитратын агуулалтын нийлбэр нь 140 кг/см2/13.8 МПа/
даралттай зууханд
20 мкг/дм 3-аас ихгүй байх ба, 100 кг/см^ / 9.8 МПа/ ба доош даралттай
зууханд бол тэдгээрийн авааригүй, эдийн засгийн үр ашигтай ажиллах
боломжийг харгалзан ашиглалтын туршлагад тулгуурлан удирдах
байгууллага тогтоож өгнө.
4.7.17. 40 кг/см2/3.9 МПа/хүртэлх даралттай, ердийн эргэлттэй зуухны
уурын натрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм3-аас ихгүй, тэжээлийн
усны ерөнхий хатуулаг 10 мкг/дм3-аас ихгүй, чөлөөт нүүрс хүчлийн
хийгүй, усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ 20 мкг/дм 3-аас ихгүй,
төмрийн нэгдлийн агуулалт 200 мкг/дм3-аас ихгүй, зэсийн нэгдлийн
агуулалт 20 мкг/дм -аас ихгүй, нефть бүтээгдэхүүний хольц 1 мкг/дм3-
аас ихгүй, рН нь 8.5-10.5 байх ёстой.
Стандартын бус даралттай зуухны уур ба тэжээлийн усны
чанарын нормыгудирдах байгууллага тогтооно.
4.7.18. Зуухны усны чанар, нэмэлтболовсруулалтын горим, үргэлжийн
ба үе үеийн үлээлгийн горимыг зуухыг үйлдвэрлэсэн заводын заавар,
ус-химийн горимыгбарих нэг маягийн заавар болон цахилгаан станц,
мэргэжлийн байгууллагын хийсэн туршилтын дүкг үндэслэн тогтоосон
байх ёстой.
4.7.19. Тогооны усан дахь илуүдэл фосфатын хэмжээ нь ууршилтын
шатлалгүй зууханд 2-15 мг/дм3, ууршилтын шатлалтай зууханд бол
цэвэр хэсэгт нь 2-6 мг/дм3, давстай хэсэгт нь 30 мг/дм3-аас ихгүй байх
ёстой.
4.7.20. Тогооны усны цэвэр хэсгийн рН -ийн норм нь дараах хэмжээтэй
байна :
140 кгс/см (13,8 МПа) даралттай зууханд ———9,0 -9,5;
100кгс/см (9,8 МПа) ба түүнээс доош даралттай зууханд 9,3-аас багагүй
Тогооны усны давстай хэсгийн рН -ийн норм нь дараах хэмжээтэй
байна:
140кгс/см (13,8 МПа) даралттай зууханд ————— 10,5-аас ихгүй
100кгс/см2 (9,8МПа) даралттай зууханд ————— 11,2-аас ихгүй
40кг/см2 (3.9 МПа) даралттай зууханд ————— 11,8-аас ихгүй
Химийн цэвэрлэсэн усаар тэжээгддэг 100 кг/см2 / 9.8 МПа /
даралттай зуухны үлээлгийн усны рН -ийг удирдах байгууллагын
зөвшөөрснөөр 11,5 -аас хэтрүүлэхгүй байж болно.
140 кгс/см (13,8 МПа) даралттай зуухны тогооны усанд дараах
харьцаа баригдаж байх ёстой :
цэвэр хэсэгт Шфф = (0,2 -0,5) давстай хэсэгт Шфф = (0,5 -0,7)
100 кг/см2 /9.8 МПа / ба түүнээс доош даралттай зуухнуудад
тогооны усны давстай ба цэвэр хэсгийн хооронд Шфф >0,5Шобщ гэсэн
нөхцөл хангагдаж байх ёстой.
Хэрэв энэ харьцаа хангагдахгүй бол тогооны усанд идэмхий
натри нэмж өгөх хэрэгтэй.
4.7.21. 40 кг/см2/3.9 МПа/ даралттай зуухны тогоо (барабан) нь тавлаж
хадсан холбоотой бол зуухны усны харьцангуй шүлтлэг нь 20%-иас
ихгүй, хэрэв гагнасан барабанд хоолойнуудыг хэлбэлт (вальцовк)-ээр
бэхэлсэн буюу хэлбэлт давхар гагнаасан холболттой бол шүлтлэг нь
50% байх ёстой.
Хэрэв зуухны барабан нь дан гагнаасан холболттой ба түүнд
хоолойнууд нь мөн гагнагдсан байвал шүлтлэгийн хэмжээг тогтоохгүй.
100 кг/см2 / 9.8 МПа / даралттай зуухны усны харьцангуй шүлтлэг
нь 50%-иас ихгүй, 100 кг/см2/ 9.8 МПа/-аас дээш даралттай зуухных
20%-иас ихгүй байвал зохино.
4.7.22. Зуухны үргэлжийн үлээлгийн усны зарцуулалтыг хэмжих
хэрэгслээр байнга хянаж, дараах хэмжээнд барьж байх ёстой. Үүнд
-Зуухны тогтворжсон горимын үед алдагдлыг давсгүйжүүлсэн усаар
буюу ууршуулагчийн цэвэр усаар нөхөж байгаа бол үлээлгийн усны
зарцуулалт нь зуухны уурын чадлын 0.5%-оос багагүй, 1 %-оос ихгүй
байх ба хэрэв алдагдлыг химийн цэвэрлэсэн усаар нехөж буй бол 0.5-
3% байх ёстой.
-Зуухыг угсралт, их засварын дараа буюу бэлтгэлээс галлахад
үргэлжийн үлээлгийн хэмжээг 2-5% хүртэл нэмэгдүүлж болох боловч,
тийнхүү нэмэгдүүлсэн үлээлгэтэйгээр ажиллуулж болох хугацаагхими
цехээс тогтоож өгсөн байх ёстой.
-Үүсгэвэр усны давслаг их буюу хэрэглэгчид хувирсан усыг их
хэмжээгээр буцаахгүй байх болон бусад иймэрхүү тохиолдолд
улээлгийн хэмжээг 5% хүртэл нэмэгдүүлэхийг зөвшеөрнө.
-Үе үеийн үлээлгийг зуухыг галлах ба зогсоох тухай бүрд доод
цэгүүдээс заавал хийх бөгөөд, цаашдын ажиллагааны үеийн үлээлгийг
хими цех буюу мэргэжлийн байгууллагаас станцын нөхцөлд тохируулан
боловсруулсан графикийн дагуу хийх ёстой.
4.7.23. Хэт халсан уурын температурын тохируулгад ашиглагдах
шүрших усны чанар нь хэт халсан уурын чанарыг норм хэмжээнээс
бууруулахгүй байх нөхцөлийг хангаж байх ёстой.
4.7.24. Тогооны усны ердийн эргэлттэй зуухны уурын чанар муудвал,
дараах байдлаар ажиллана. Үүнд :
-Натрийн нэгдлүүд ба цахиурын хүчлийн агуулга болон хувийн
цахилгаан дамжуулалт ноормоос 2 дахин ихэссэн бол шалтгааныг 72
цагийн дотор илрүүлж устгах ёстой.
-Чанарын үзүүлэлтүүд дээрхээс их хэмжээгээр ихэсвэл шалтгааныг 24
цагийн дотор илрүүлэн устгавал зохино.
-Шалтгааныг илрүүлж арилгах хүртэл фосфатжуулалтыг нэмэгдүүлж
ойр ойрхон үлээлэг хийж уурын чанарт хяналт тавьж байх ёстой. Хэрэв
уурын чанар муудсан шалтгааныг дээрх хугацаанд тодруулан арилгаж
чадахгүй буюу чанарын үзүулэлт ноормоос 4 дахин буюу түүнээс их
хэмжээгээр муудвал, усны горимыг хэвийн болгох зорилгоор
диспетчерийн төвд мэдэгдэж станцын ерөнхий инженерийн
шийдвэрээр зуухыг зсгсооно.
Шаардлагатай бол зууханд химийн угаалга хийвэл зохино.
4.7.25. Тогооны усны ердийн эргэлттэй зуухны тэжээлийн усны чанар
муудвал, дараах байдлаар ажиллана. Үүнд :
-Ерөнхий хатуулаг, цахиурын хүчил ба натрийн агуулалт нормоос 2
дгхин хүртэл хэмжээгээр хэтэрвэл, түүний шалтгааныг илрүүлэх,
арилгах арга хэмжээг 72 цагийн дотор авбал зохино.
-Ерөнхий хатуулаг нь 2 -5 дахин, эсвэл цахиурын хүчил ба натрийн
агуулалт нь 2 дахинаас илүүгээр нормоос хэтэрвэл, шалтгааныг нь
олох, арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авах ёстой.
-Хэрэв дээр дурьдсан зөрчлүүдийг заасан хугацаанд нь арилгаж
чадаагүй, эсвэл ерөнхий хатуулагийн хэмжээ нормоос 5 дахинаас
илүүгээр нэмэгдвэл, дурьдсан хугацаанаас хойш 4 цагаас илүүгүй
хугацаанд ерөнхий инженерийн шийдвэрээр диспетчерийн төвд
мэдэгдэн, зуухыг зогсооно.
Тэжээлийн усны чанар муудсан шалтгааныг арилгахын тулд
уурын чанарт тавих хяналтыг нэмэгдүүлсэн нөхцөлд үргэлжийн ба үе
үеийн үлээлгийн хэмжээг нэмэгдүүлэх ба еренхий хатуулаг нэмэгдсэн
бол зуухны усны фосфатжуулалтыг нэмэгдүүлнэ. Тогооны усны рН -ийн
хэмжээ 7,5 -аас доошилж, түүнийг идэмхий натрийн өгөлтеөр
дээшлүүлж болохгүй бол зуухыг нэн даруй зогсоовол зохино.
4.7.26. Тогооны усны ердийн эргэлттэй зуухтай цахилгаан станцын
турбины конденсатын чанар нь дараахь нормыг хангасан байх ёстой.
Үүнд
Зуухны хэвийн даралт кгс/см2 (МПа) 40 (3,9) 100 (9,8) 140 (13,8)
Ерөнхий хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/
Шингэн түлшний зууханд 5 1 1
Бусад түлшний зууханд 10 3 1
Конденсатын насосны дараахь хувирсан усанд ууссан
хүчилтөрөгчийн хэмжээ нь 20 мкг/дм3 -аас ихгүй байх ёстой.
4.7.27. Барабантай зуухны нэмэлт усанд зориулагдаж байгаа химийн
цэвэрлэсэн ба давсгүйжүүлсэн усны болон нэмэлт усанд ашиглагдаж
байгаа бусад ус (өндөр ба нам даралтын халаагчийн конденсат,
сүлжээний болон бусад халаагчийн конденсат, нам цэгийн ба
дренажийн бак, конденсатын бэлтгэл бакийн ус г.м)-ны чанар нь
тэжээлийн усны чанарын нормыг хангасан байх ёстой. Хэрэв
тэжээлийн усанд ашиглагдаж байгаа дээрхи уснууд нь бохирдсон
байвал түүнийг цэвэрлэх буюу шууд хаях ёстой.
4.7.28. Үүсгэвэр усны шүлтлэгийг устөрөгч-натрийн катионжуулалт буюу
хүчил нэмж бууруулах тохиолдолд химийн цэвэр усны ерөнхий шүлтлэг
нь 0.2-0.8 мг-экв/дм3-ын хязгаарт байх ёстой.
4.7.29. Хэрэв ус цэвэрлэгээний төхөөрөмжид хэрэглэж байгаа үүсгэвэр
усанд нитрит үүсгэгч бактери байвал үүсгэвэр ус дамжуулах хоолой
тунгаагч шүүлтүүрийн шүүгч материалыг хлорын шохойн уусмалаар
тогтмол ариутгаж байвал зохино.
4.7.30. Уур ба хувирсан усны алдагдлыг нөхдөг ууршуулагчийн нэрмэл
усны чанар нь дараахь нормыг хангасан байх ёстой. Үүнд
-Натрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм3,
-Чөлөөт нүүрсний хүчил 2 мг/дм3-аас тус тус ихгүй байна.
4.7.31. Уур ба хувирсан усны алдагдлыг нөхөх зориулалттай
ууршуулагчийн тэжээлийн ус нь дараахь нормыг хангасан байх ёстой.
Үүнд
Ерөнхий хатуулаг мкг -экв/дм3 /ихгүй/ Үүсгүүр усны давслаг нь
2000 мг/дм3 нөхцөл дэх
Ерөнхий хатуулаг мкг-экв/дм3 /ихгүй/......................................75
Хүчилтөрөгчийн агуулалт мкг/дм3 ..........................................30
Челөөт нүүрсхүчлийн агуулалт ................................................0
Энэ нормд ашиглалтын туршлагыг үндэслэн засвар еөрчлөлт оруулж
болно. Хэрэв ууршуулагчийн тэжээлийн усны давслаг нь 2000 мг/ дм3-
аас их байвал фосфатжуулж болно.
Ууршуулагчийн концентрат (давслаг ихтэй ус)-ын норм ба үлээлгийн
горимыг үйлдвэрлэсэн заводын заавар, ус -химийн горимыг тогтоох
заавар болон мэргэжлийн байгууллага, станцаас явуулсан дулаан
химийн туршилтын дүнг үндэслэн тогтооно.
4.7.32. Үйлдвэрүүдээс буцааж байгаа конденсатын чанар нь дараахь
нормыг хангасан байх ёстой. Үүнд:
-ерөнхий хатуулаг 50 мкг-экв/дм 3-аас ихгүй,
-төмрийн нэгдлийн агуулалт 100 мкг/дм 3-аас ихгүй,
-зэсийн нэгдлийн агуулалт 20 мкг/дм3-аас ихгүй,
-цахиурын хүчлийн агуулалт 120 мкг/дм3-аас ихгүй,
-рН 8.5 -9.5,
-перманганатын исэлдэлт 5 мг Ог/дм3-аас ихгүй
-нефть бүтээгдэхүүний хольц 0.5 мкг/дм3-аас ихгүй.
Үйлдвэрээс ирж байгаа конденсат нь тогооны усны
фосфатжуулалт буюу фосфат, идэмхий натрийн боловсруулалт хэвийн
явагдаж байхад рН -ийг 0.5-аас их өөрчлөхгуй ба хүчлийн ба шүлтийн
нэгдлүүдийг агуулаагүй байх ёстой. Хэрэв буцааж байгаа конденсат нь
тэжээлийн усны нормыг хангахгүй бол түүнийг нормд хүртэл цэвэрлэх
буюу хүлээж авахгүй байвал зохино.
4.7.33. Дулааны шугам сүлжээний нэмэлт усны чанар нь дараахь
нормыг хангасан байх ёстой. Үүнд:
-чөлөөт нүүрсний хүчлийн агуулалт 0.
-рН -ийн хэмжээ дулаан хангамжийн
а). нээлттэй системд 8.3 -9.0,
б). хаалттай системд 8.3 -9.5,
-ууссан хүчилтөрөгчийн агуулалт 50 мкг/дм 3-аас ихгүй,
-хөвөгч бодис 5 мг/дм 3-аас ихгүй,
-нефть бүтээгдэхүүний хольц 1 мг/дм3-аас ихгүй.
Нэмэлт усны карбонатын индекс Ик нь хүснэгт 4.3-д заасан
хэмжээнээс их байж болохгүй.
Дулааны шугам сүлжээний нэмэлтусны Ик-ийн нормативт хэмжээ
Хүснэгт 4.3.
Сүлжээний Ит (МГ-КВ/ДМ3)2
Тоноглолын төрөл усны
температур С Задгай сүлжээнд Битүү сүлжээнд
Ус халаалтын зуух 70-100 3,2 3,0
Сүлжээний халаагч 4,о 3,5
Ус халаалтын зуух 101 -120 2,0 1,8
Сүлжээний халаагч 3.0 2,5
Ус халаалтын зуух 121 -130 1.5 1,2
Сүлжээний халаагч 121 -140 2,5 2,0
Ус халаалтын зуух 131 -140 1,2 1,0
Сүлжээний халаагч 141-150 2.0 2,0
Ус халаалтын зуух 141 -150 0,8 0,5
Сүлжээний халаагч 151 -200 1,0 0,5
Дулаан хангамжийн нээлттэй систем (халуун усыг шууд хэрэглэдэг.)-
ийн нэмэлт усны чанар нь ундааны усны норм ба ариун цэврийн
шаардлагыг хангадаг байх ёстой.
Дулаацуулгын нээлттэй системийн нэмэлт усны сорьцыг 20
минут буцалгахад органик хольцоос шалтгаалан өнгө нь нормт
хэмжээнээс ихэсч өөрчлөгдвөл уг усыг коагуляцийн аргаар
цэвэршүүлэх хэрэгтэй.
Халуун усыг нь авч ашигладаг нээлттэй системийн нэмэлт усыг
шохойгоор (силикатаар) боловсруулдаг бол нэмэлт усан дахь шохойн
агуулалт нь SiO -т шилжүүлснээр 50 мг/дм3-аас ихгүй байвал зохино.
Нэмэлт усанд силикатын боловсруулалт хийдэг бол кальцийн
агуулалтын дээд хэмжээг тогтоохдоо сүлжээний усыг зохих хэмжээнд
халаахын тулд дамжуулах хоолойн ханын дотор талын темггератур
40°С-аарихбайхёстойгхаргалзан(СаЗО ,CaSiO ялгарахаас сэргийлж)
сульфатуудын ба цахиурын хүчлийн ниилбэр агуулалтыг тодорхойлох
хэрэгтэй.
Нэмэлт усанд хаг хурдас тогтох, зэврэлт үүсэхээс хамгаалах
үйлчилгээтэй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангадаг
ингибитор бодисоор боловсруулалт хийдэг бол уг бодисын идэвхитэй
агуулалтыг тодорхойлж, дулааны шугам, сүлжээ, дулаан солилцуулагч
төхөөрөмжийн хэвийн байдлыг хангах бодисын идэвхитэй агуулалтын
хэмжээг барих хэрэгтэй.
ДШС-ний ба нэмэлт усанд гидразин болон бусад хорт бодис
шууд өгөхийг хориглоно.
4.7.34. Дулааны шугам сүлжээний усны чанар нь дараахь нормыг
хангасан байх ёстой. Үүнд
-чөлөөт нүүрсний хүчлийн агуулалт 0.
-рН -ийн хэмжээ дулаан хангамжийн
а). нээлттэй системд 8.3-9.0,
б). хаалттай системд 8.3-9.5,
-төмрийн нэгдлийн агуулалт
а). нээлттэй системд 0.3 мг/дм3-аас ихгүй,
б). хаалттай системд 0.5 мг/дм3-аас ихгүй,
-ууссан хүчилтөрөгчийн агуулалт 20 мкг/дм3-аас ихгүй,
-хөвөгч бодисын агуулалт 5 мг/дм 3-аас ихгүй,
-нефть бүтээгдэхүүний хольц
а). нээлттэй системд 0.3 мг/дм3-аас ихгүй,
б). хаалттай системд 1.0 мг/дм 3-аас ихгүй
Дээд хязгаар нь усыг гүн зөөлрүүлсэн нөхцөлд хэрэглэнэ.
Эрүүл ахуйн байгууллагын зөвшөөрлөөр 0.5 Мг/дм3 хүртэл
өсгөж болно. Карбонатын индекс нь хүснэгт 4.4-д заасан хэмжээнээс
ихгүй байх ёстой.
Сүлжээний усны карбонатын индексын нормативт хэмжээ
Хүснэгт 4.4.
Тоноглолын төрөл Сүлжээний усны температур Ик (мг-экв/дм3)2
°С
3,2
Ус халаалтын зуух 70-100 4.0
Сүлжээний халаагч 2,0
3.0
Ус халаалтын зуух 101-120 1,5
Сүлжээний халаагч 2.5
1.2
Ус халаалтын зуух 121-130 2,0
Сүлжээний халаагч 121-140 0,8
1.0
Ус халаалтын зуух 131-140
Сүлжээний халаагч 141-150
Ус халаалтын зуух 141-150
Сүлжээний халаагч 151-200
Халаалтын улирал эхлэхэд дулаацуулгын хуучин системүүдийг
залгах, шинээр холбох болон их засвараас гарсны дараа эрүүл ахуй,
халдвар судлалын байгууллагатай тохиролцож 14 хоног хүртэлх
хугацаанд төмрийн нэгдлийн агуулалтыг 1.2 мг/дм3, усны өнгөний
үзүүлэлтийг 70° хүртэл ихэсгэж болно.
Дулаацуулгын улирал дуусмагц буюу ус халаах зуухыг
зогсоомогц дулааны шугам ба зуухыг битүүмжлэх хэрэгтэй.
4.7.35. Органик түлшээр ажилладаг цахилгаан станцын уур ба
конденсатын дотоод алдагдал нь (форсунк ажиллуулах, зуухны халах
гадаргууг үлээж цэвэрлэх, үлээлэг, усан цэвэрлэгээ, конденсат
цэвэрлэх байгууламжийн үйлчилгээ, дулааны сүлжээний нэмэлт усны
деаэрац, мазут юүлэлт зэрэгт зарцуулах уур, усыг оролцуулахгүйгээр)
зуух хэвийн чадлаараа ажиллаж байх үеийн тэжээлийн усны нийт
зарцуулалтын дараах хэмжээнээс ихгүй байх ёстой.
-Конденсацийн цахилгаан станцад 1 %,
-Цэвэр халаалтын ачаалалтай ДЦС-д 1.2%,
-Үйлдвэрийн буюу үйлдвэр ба дулаацуулгын ачаалалтай ДЦС-д1,6 %
Тэжээлийн усны зарцуулалт нь бодит байдлаар нормоос бага байхад
дотоод алдагдлын нормыг нэмэгдүүлж болох боловч 1.5 дахинаас
илүүгүй өсгөнө.
Нийт алдагдлыг тооцохдоо технологийн хэрэщээнд зарцуулах
уур, усны зарцуулалтыг нормоор авахаас гадна усыг цахилгаан
станцын эргэлтэнд дахин ашиглах боломжийг харгалзсан байх ёстой.
Цахилгаан станцуудын уур ба конденсатын нийт алдагдлын
нормыг эрх бүхий байгууллагаас жил бүр хянан үзэж "Уур ба
конденсатын алдагдлыг тооцох заавар" болон дээр дурьдсан
үзүүлэлтүүдийг үндэслэн баталдаг байвал зохино.
4.8. Шугам хоолой ба арматур
4.8.1. Их ба урсгал засвар хийсний дараа болон шугам хоолойн хэсгийг
тайрах, арматурыг солих, тулгуурыг тэгшлэх, дулаалгын хучилтыг
солих зэрэг засварын ажил хийгээд шугамыг буцааж залгахын өмнө
дараахь зүйлүүдийг шалгана. Үүнд
-Хөдөлгөөнгүй ба гулсах тулгуурууд болон пүршин бэхэлгээнүүдийн
бүрэн бүтэн байдал.
-Хүйтэн байдалд тулгуур ба дүүжин пүршний чангалгааны хэмжээ.
-Дулааны шилжилтийн индикаторын бүрэн бүтэн байдал.
-Шугам хоолой халсан үедээ чөлеөтэй хедлөх боломж.
-Хамгаалах байгууламжийн юүлэгч ба агаар гаргагчийн байдал.
-Хаалт арматурын хөдөлгөөнт хэсгийн шилжилт чөлөөтэй эсэх.
-Хаах арматурын эцсийн байдалууд (хаалттай, нээлттэй) нь удирдах
самбар дахь хэмжүүрийн заалттай тохирч байгаа эсэх.
-Дулааны хучилга бүрэн бүтэн байгаа эсэх.
-Засварын баримт бичгүүдийн бүрдүүлэлт (схем, формулярууд,
гагнуурын бичиг баримт, металлын шинжилгээний протоколууд,
засвараас хүлээн авсан акт г.м.)
4.8.2. Шугам хоолой ба арматурын ашиглалтын явцад мөрдөгдөж
байгаа зааврын дагуу дараахь хяналтыг тавих ёстой.
-Шугам хоолойн дулааны шилжилтийн хэмжээ индикаторын заалтаар
тооцоот хэмжээтэй тохирч байгаа эсэх.
-Шугам хоолойд хөдөлгөен ба доргио үүссэн эсэх.
-Хамгаалах байгууламж, хаалт арматур болон фланцан холбооны нягт
байдал.
-Залгах ба таслах үеийн металлын температурын горим.
-Дүүжин пүршний чангалгаа ба тулгуурт халуун ба хүйтэн байдалд хийх
үзлэг — 2 жилд 1-ээс цөөнгүй удаа
-Арматурын сальникан нягтруулагчийн байдал.
-Удирдах самбарт байгаа хэмжүүрийн заалт нь тохируулах хаалт
арматурын газар дээрх бодит байдалтай тохирч байгаа эсэх. -Хаалт,
арматурыг хөдөлгөх механизмын зангилаанууд, эргэх гол, эрэгтэй
втулк, редуктор, цахилгаан хөдөлгүүрийн холхивч зэргийн тосолгооны
байдал.
4.8.3. Хөрч гүйцээгүй уурын шугамыг ажлын биетээр дүүргэхдээ
дамжуулах хоолойн металл ба дүүргэх ажлын биеийн температурын
ялгаа тооцоот хэмжээнд байгаа эсэхэд хяналт тавих ёстой.
4.8.4. Шугам хоолойн юүлэх систем нь түүнийг халаах, хөргөх, хоослох
үед чийгийг бүрэн зайлуулах нөхцөлийг хангасан байх ёстой. Үүний
тулд шугам хоолойн налуу нь (ажлын биетийн урсах чиглэлд) 0.004-өөс
багагүй байх ба биетийн ажлын даралтад хүртэл өөрчлөгдөхгүй байх
ёстой.
Юүлэх шугам тавихдаа шугам хоолойд хөдөлгөөнт байдал
үүсэхээс сэргийлж дулааны щилжилтийн чиглэлийг тооцсон байх ёстой.
Хэд хэдэн шугам хоолойн юүлэх шугамуудыг нэгтгэхдээ тус бүрд нь
хаалт тавьж өгөх хэрэгтэй.
4.8.5. Шугам хоолой, хаалтуудын байршил нь засвар, үйлчилгээ хийх
боломжийг хангасан байх ёстой. Хаалт ба шугам хоолойн шилжилтийг
заагч индикатор байрлуулсан хэсэгт үйлчилгээний талбай хийж өгсөн
байвал зохино.
4.8.6. Хаалтууд нь шугам хоолойн техникийн схемтэй тохирсон нэр
хаяг, дугаартай байхаас гадна бариулыг нь эргүүлэх чиглэлийг заасай
тэмдэгттэй байх ёстой.
Тохируулагч клапан ньтохируулаххэсгийн онгойлтын хэмжээг,
таслах хаалт нь "нээлттэй" ба "хаалттай" байдлыг заасан тэмдэгтэй
байна.
4.8.7. Хаалт ба түүний алсын удирдлагын эд анги, шугам хорлойд
засвар хийх, шугам хоолойн засвар хийгдэж байгаа хэсгийг
тусгаарлахаар таглаа /заглушк/ тавих буюу авах ажлуудыг заавал
нарядаар гүйцэтгэнэ.
4.8.8. Засварын газрын нөхцөлд зассан бол ажлын Даралтын 1.25-тай
тэнцэх даралтаар хаалтны бүх эд ангийн нь нягтыг шалгах ёстой.
Шугам хоолойг огтлохгүй газар дээр нь зассан хаалтыг тоноглол
явуулах үед ажлын даралтаар шалгана.
4.8.9. Шугам хоолой ба арматурын дулаалга хэвийн байх естой.
Орчны температур 25 °С байхад түүний гадаргуу дээрх температур 45
°С-ээс ихгүй байх ёстой.
Шугам хоолойн хаалт, фланцан холбоосууд болон, тогтмол үзлэг
шалгалт хийгддэг хэсэг (гагнууран холбоос, уяралтыг хэмжих
тэмдэглэгээ г.м.) -ийн дулаалга нь авагддаг байх ёстой.
Агаарт ил задгай ба мазут тосны сав, хоолойн ойролцоо
тавигдсан шугамын дулааны хучилт нь чийг буюу тос нэвчихээс
хамгаалсан металл буюу бусад бүрхүүлтэй байх ёстой. Мөн кабель
шугамын ойролцоо тавигдсан шугам хоолой нь металл бүрхүүлтэй
байна.
Орчны агаарын температураас ажлын биеийн температур нь
бага объектууд дулаалгаас гадна зэврэлтээс хамгаалсан
тусгаарлагчтай байх ёстой. Дулаалганд шугам хоолойн металлыг
зэврүүлдэггүй материал ашиглах ёстой.
4.8.10. Хамгаалах бүрхүүлгүй шугам хоолойн дулаалгыг будсан байх
ёстой. Хэрэв хамгаалах бүрхүүлтэй бол бүрхүүл дээр нь юуны шугам
болохыг тодорхойлсон зураасан бүслүүр тэмдэг тавьж өгнө. Будгийн
өнгө ба тэмдэглэл нь дүрэм зааварт тохирсон байна.
4.8.11. Тэжээлийн ус, хурц уур ба завсарын халаалтын шугам ба
арматурт үлээлт, ан цав гарвал гэмтэлтэй хэсгийг даруй таслах ёстой.
Тасалсан хэсгийн оронд ажиллуулах бэлтгэл шугам байхгүй бол
түүнээс тэжээгдэх тоноглолуудыг зогсоох хэрэгтэй.
4.8.12. Хаалт, арматурыг зөвхөн зориулалтаар нь ажиллуулбал зохино.
Хаах арматурыг тохируулганд ашиглахыг хориглоно.
4.9. Үнс барих ба үнс зайлуулах байгууламж
Үнс баригч
4.9.1. Хатуу түлшээр ажилладаг зуухны утааны үнс барих
төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа хангагдсан байх ёстой.
Ажиллагаагүй үнс баригчтай зуухыг ашиглахыг хориглоно.
Үнс баригч байгууламж нь ажилгүй болох (үнсний бункерийн
түвшин цахилгаан шүүгчийн туйлын дундаас дээш гарсан буюу үнсийг
усаар зайлуулах байгууламжийн норгох хушууны ус тасрах зэрэг)
тохиолдолд зуухыг бэлтгэл түлшинд шилжүүлэх буюу зогсоож үнсний
бункерүүд үнсээр дүүрсэн шалтгааныг илрүүлэн үнсийг цэвэрлэх арга
хэмжээ авбал зохино. Үнс баригчийн бункерийг үнс хуримтлуулахад
ашиглаж болохгүй ба үнсийг тасралтгүй зайлуулж байх ёстой.
4.9.2. Зуухыг мазутаар галлах үед цахилгаан шүүлтүүрийн
электродуудад очсон өндөр хүчдэлийгтасалсан, сэгсрэх механизмыг
залгасан, изоляторын хайрцаг ба бункерийг халаасан байх ёстой.
Зуухыг хатуу түлшинд шилжүүлсэний дараа, үнсний бункерийн
доргилтын буюу агаарын сийрэгжүүлэгчийг ажилд залгах болон
цахилгаан шүүлтүүрт ендөр хүчдэлийг өгөх хугацааг ашиглалтын
зааварт тусгаж өгсөн байх ёстой.
4.9.3. Цахилгаан шүүлтүүрийн доорх байрны агаарын температур нь
12°С -аас доошгүй байх ёстой. Үнсний бункерийн болон үнс баригчаас
үнс буулгах төхөөрөмжийн ханын температур нь, утааны хий дэх усны
уур конденсац болох температураас 15°С -аар их байвал зохино.
Халаалтыг нь -15йС-ээс доош хүйтрэхэд залгадаг задгай үнс
баригчтай цахилгаан станцад, өвлийн улиралд үнс баригчийг залгахын
өмнө, галлагааны түлшний утааны хийд чийг үүсэх хэмжээнээс дээш
температуртай халуун агаараар үлээлгэн халаасан байх ёстой.
Зуухыг галлаж эхлэхээс өмнө үнс барих системийг ажиллагаанд
оруулсан байх ёстой. /Үнс баригчийн ус шүршигчийг залгах, цахилгаан
шүүлтүүр ба циклоны батарейнуудын үнс хөөх аппаратуудад ус өгөх,
хийгзэр үнс зайлуулах аппаратад агаар өгөх болон цахилгаан
шүүлтүүрийн ажиллагаа ба бункерт үнс байгаа эсэхэд хяналт тавих
системийг ажиллагаанд оруулах г. м./
4.9.4. Цахилгаан шүүлтүүрийн дараах утааны хийн температур нь
түүний емнөх температураас их болох тохиолдолд, бүх туйлуудын
хүчдэлийг авах хэрэгтэй. Цахилгаан шүүлтүүрт галын голомтууд
илэрвэл зуухыг нэн даруй зогсоож шаталтыг зогсоох цэвэрлэх арга
хэмжээ авбал зохино.
4.9.5. Үнс баригчийн ашиглалтийн горим нь дараах үзүүлэлтүүдээр
тодорхойлогдоно. Үүнд
-Цахилгаан шүүлтүүрт -утааны хийн өгөгдсөн температур дахь
цахилгаан тэжээлийн ашигтай параметрүүд ба электродыг сэгсрэх
ашигтай горим.
-Нойтон үнсбаригчид -угаах усны зарцуулалтын ашигтай хэмжээ ба
аппаратын дараах хийн температур нь утааны хийд дусал (чийг) үүсэх
хэмжээнээс 15°С-ээр дээш байх.
4.9.6. Хүхэрлэг багатай (1% хүртэл) үнсийг цахилгаан шүүлтүүрээр
барихад эсрэг цахилалт үүсэхээс урьдчилан сэргийлэх (хийн солилцоог
сайжруулах, огцом залгагдах цахилгаан тэжээл, цахилалтын гүйдлийг
хязгаарлах г.м.) арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
4.9.7. Нойтон үнс баригчийг ашиглахад түүнээс утааны хамт усан
цацалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байх ёстой.
Нойтон үнс баригчийн дараа цахилгаан шүүлтүүр тавибал усан цацалт
огт байж болохгүй.
4.9.8. Үнс барих төхөөрөмжийн ашиглалтын үед түүний ажиллагаанд
тавих хяналтыг ашиглалтын зааврын дагуу зохион байгуулна. Зуухыг 3
хоног ба түүнээс дээш хугацаагаар зогсоосон тохиолдол бүрт үнс барих
төхөөрөмжид үзлэг ба засвар, цэвэрлэгээ хийдэг байвал зохино.
4.9.9. Үнс баригч ба түүний систем үнс зайлуулах аппарат ба анивчуур
(мигалка)-ын байдалд ашиглалтын хүмүүс ээлжиндээ 1-ээс доошгүй
удаа хяналт тавихаас гадна ерөнхий инженерийн томилсон тусгай
комисс хагас жилд нэгээс доошгүй удаа шалгах ёстой.
Үнс баригчийн нягт алдагдсан, доторхи төхеөрөмж ба систем
/цахилгаан тэжээл, электродын сэгсрэлт, ус хангамж/ нь гэмтэлтэй, үнс
зайлуулах аппарат ба анивчуурын ажиллагаа хэвийн биш бөгөөд
эдгээр төхөөрөмжийг зогсоох шаардлагагүй байвал илэрсэн
дутагдлуудыг 3 хоногийн дотор устгах хэрэгтэй.
4.9.10. Үнс баригчийг угсралтаас ашиглалтанд хүлээн авах болон их
засвараас гарсны дараа, түүнчлэн өөрчлөлт хийсний дараа, мөн
шаардлагатай үед ашиглалтын туршилт хийх ёстой. Үнс баригчууд нь
ашиглалтын туршилт явуулахад зориулагдсан утааны хоолойн
хэмжилтийн хэрэгсэл, штуцерүүд, харах цонх ба бусад зүйлүүд болон
үйлчилгээ ба гэрэлтүүлгийн байнгын тавцангуудаар тоноглогдсон байх
ёстой.
4.9.11. Үнс баригчид жилд нэгээс доошгүй удаа шуурхай аргаар
туршилт хийж, цэвэрлэх чадварыг нь тодорхойлон, шаардлагатай бол
тохируулга хийж ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авч байвал
зохино.
4.9.12. Үнс баригчийн их ба урсгал засварыг зуухны их ба урсгал
засварын хугацаанд гүйцэтгэнэ.
Үнс шаарга зайлуулах систем ба үнсний сан
4.9.13. Үнс шаарга зайлуулах систем ба үнсний сангийн ашиглалтын
явцад дараах нөхцөлүүд хангагдсан байх ёстой :
-Үнс, шааргыг цаг хугацаанд нь тасралтгүй, бага зардлаар үнсэн санд
шилжүүлэх ба хадгалах, хуурай үнсийг агуулахад хадгалах ба
хэрэглэгчид ачуулах.
-Үнс зайлуулах доторхи ба гаднах байгууламж, төхөөрөмжүүд нь
найдвартай байх.
-Үнсний сан ба хуурай үнсний агуулахын ажлын эзлэхүүнийг зохистой
ашиглах.
-Агаар, усан мандал ба орчныг үнс ба үнстэй усаар бохирдуулахгүй
байх.
4.9.14. Ус ба хийгээр үнс зайлуулах системийн ашиглалтын горимыг,
дараах шаардлагыг хангасан байхаар зохион байгуулна :
-Ус, агаар, цахилгааны зарцуулалт нь хамгийн бага байх.
-Үнс шаарга дамжуулах хоолойн элэгдэл хамгийн бага байх.
-Үнс зайлуулах усан системийн гаднах шугам хоолой нь хөлдөх, үнс
хөөх аппарат, суваг, бункер үнс шавраар дүүрэхээс болон, хийн үнс
зайлуулах системийн бункер, гоожуур ба үнсний шугам хоолойд үнсний
хурдас үүсэхээс урьдчилан сэргийлсэн байх.
-Үнс зайлуулалтаас эргэх усны цэвэршилтийг хангах зохих хэмжээний
талбай ба гүнтэй тунгаах сантай байх
4.9.15. Усаар үнс зайлуулах системийн шугам ба тоноглолууд нь
гоожилтгүй нягт, суваг, хоолойн өнгөлгөө хучилт нь бүрэн бүтэн,
тоноглолууд нь сэлгэн залгалтыг шуурхай хийх байгууламжаар
хангагдсан байвал зохино.
Хийгээр үнс зайлуулах байгууламж нь шахсан хийг тос, тоос ба
чийгнээс цэвэрлэх төхөөрөмжтэй байхаас гадна үнсний шугам, завсрын
бункер ба үнсний агуулахын саванд чийг орохоос хамгаалагдсан байх
ёстой.
4.9.16. Үнс зайлуулах усыг буцааж ашиглах (битүү) системийг
ашиглахад дараах нөхцөлүүд хангагдсан байна. Үүнд
-Хуанлийн жилийн усны дундаж балансыг барих.
-Тунгаагдсан усыгтехникийн хэрэгцээнд (зуухны халах гадаргуу, үнс
баригчийг угаах, үнсний байрыг цэвэрлэх, багерын насосны холхивчийн
нягтруулгад ашиглах, задгай үнсний сангийн тоосжилтыг багасгах,
утаанд ус цацаж хөргөх, бетоны зуурмаг бэлтгэх г.м.)-д ашигласны
дараа буцааж үнс зайлуулах системд оруулах.
-Үнсний сангаас тунасан усыг нь гол горхи, нуур цөөрөмд хаях бол,
орон нутгийн байгал хамгаалалтын албаны зөвшөөрлийг заавал авах
ба хаягдах усаар дамжин нефтийн бүтээгдэхүүн хаягдахаас
найдвартай хамгаалсан байх ёстой.
4.9.17. Усан үнс зайлуулгын системээс хуанлийн жилийн туршид алдах
хэмжээг нөхөхөөс илүүгүйгээр өөр эх үүсвэрийн усыг эргэлтийн
системд авч болно.
Үйлдвэрийн ихээхэн бохирдсон усыг үнстэй ус шахах байгууламж руу
хийж, нэмэлт ус болгон ашиглах хэрэгтэй.
4.9.18. Хэрэв нэмэлт усны хэрэгцээгтунгаасан усаар хангаж чадахгүй
бол, техникийн ус хэрэглэж болох боловч түүнийг үнс зайлуулах
системийн насосуудын заримыг тусгаарлан түүгээр дамжуулан
хэрэглэнэ.
Үнс зайлуулах системийн тунгаасан усны хатуулаг нь хэвийн
буюу ойролцоо (рН нь 5-с дээш 9-с бага) байвал уг системийн насосууд
ба дамжуулах хоолойгоор техникийн ба тунгаасан усыг хольж
дамжуулахыг зөвшөөрех бөгөөд бусад тохиолдолд заавал насосыг
тусгаарлаж егөх шаардпагатай.
4.9.19. Шаарга зайлуулах механикжсан системийн шаарга буух тэвшин
дэх усны түвшин нь шааргыг хөргөх ба зуухны галын хотолд агаар
оруулахааргүй нөхцөлийгхангасан байна.
4.9.20. Усаар үнс зайлуулах системийн угаах ба хөөх хошууны байдалд
тогтмол хяналт тавьж, тэдгээрийн дотоод диаметр нь тооцоот
хэмжээнээс 10%-иас дээш ихэссэн байвал солих ёстой.
4.9.21. Ус ба хийгээр үнс зайлуулах системийн хянах хэмжих багаж,
технологийн хамгаалалт, хориг ба дохиоллууд нь бүрэн бүтэн ба
тогтмол шалгагддаг байх ёстой.
4.9.22. Ус ба хийгээр үнс зайлуулах байгууламжийг бэлтгэлд гаргах
буюу засварт гаргахдаа түүнийг хоосолж, шаардлагатай бол усаар
угаах буюу агаараар үлээлгэх ёстой.
4.9.23. Усаар үнс зайлуулах системийн үнсний ба тунгаасан усны
шугам хоолойг гаднах агаарын температур хасах байхад таслахдаа
хөлдөөхгүйн тулд усыг нь юүлэх хэрэгтэй.
4.9.24. Үнсний шугамд тогтмол (графикаар) үзлэг хийж, элэгдэж
цоорсон хоолойг цаг алдалгүй эргүүлж байх ёстой.
Шугам хоолойн гидравлик эсэргүүцэл 20%-иар ихеэхэд (үнстэй
усны зарцуулалт өөрчлөгдөхгүй байхад) хоолойд тогтсон минерал
хурдасыг цэвэрлэх хэрэгтэй.
4.9.25. Үнс шаарга зайлуулах ба хадгалах системийн хэсгүүдийн үнс
шаарганд үрэгдэх элэгдэл их байвал (ус, үнс дамжуулах хоолой,
соплонууд г.м) тэдгээрийг элэгдлээс хамгаалах арга хэмжээ (элэгдэл
багатай металл, чулуулаг эд хэрэглэх г.м) авбал зохино.
4.9.26. Шаардлагатай бол ус, үнсний холимог дамжуулах хоолой ба ил
тавигдсан тунгаасан усны шугамын дагуу налууг нь шалгаж, хотойлтыг
арилгах буюу нэмэлт юүлэгч хийх хэрэгтэй.
4.9.27. Шаарга, үнс зайлуулах системийн ашиглалтын туршилгад
тулгуурлан зохиосон фафикийн дагуу тэдгээрийн засвар ба солих
ажлыг зохион байгуулна. Хэрэв шаарга, үнс зайлуулах системийн
ажиллагаанд өөрчлөлт (түлшний төрөл өөрчлөгдөх, зуух нэмж залгах
г.м) орсон бол графикийг мөн өөрчлөх ёстой.
4.9.28. Үнсний санг ус ба үнс шааргаар дүүргэх болон үнсний сангаас
үнс шааргийг зайлуулах ажлыг зураг төсөлд заасны дагуу хийж
гүйцэтгэнэ.
Үнсний сангийн далангийн ашиглалт ба хяналтыг энэхүү зааврын
(3.1) -д заасны дагуу зохион байгуулна.
4.9.29. Цахилгаан станцын үнсний сан дүүрэхээс 3 жилийн өмнө үнсэн
санг өргөтгөх зураг төсөл хийлгэх хэрэгтэй.
4.9.30. Үнсний сан, сувгийг тойруулан үнсний сангийн ойролцоох зам
дээр анхааруулах ба хориглох тэмдгүүд байрлуулсан байвал зохино.
4.9.31. Үнсний сангийн дүүрэлтэнд хяналт тавихдаа жилд 1 удаа
тунасан үнс шаарганаас дээш усны түвшин ямар хэмжээнд байгааг
нивелирээр болон тунгаах усан сангийн усны гүнийг тавьсан тэмдгээр
нь тус тус хэмжиж үзэх хэрэгтэй. үнсний сангийн дүүрэлтийн хязгаарыг
хувиартай шонгоор тэмдэглэсэн байх ёстой.
4.9.32. Зураг төсөлгүйгээр даланг өндөрлөхийг хориглоно. Даланг үнс
шлак ба зөөлөн шороо (элсэрхэг, хайрга)-оор өндерлөх ажлыг дулааны
улиралд хийж гүйцэтгэнэ.
4.9.33. Үнсэн сангийн байгууламжид үйлчилгээ хийх, хүмүүсийн
аюулгүй байдлыг хангах зориулалттай (шат, гүүр, хаалт г.м) зүйлүүд нь
бүрэн бүтэн байх ёстой.
4.9.34. Цахилгаан станц бүр жил тутам үнс шааргыг зайлуулах ба
хадгалах системийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээний
төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх ёстой.
Уг төлөвлөгөөнд шугам, тоногтөхөөрөмжинд үзлэг, засвар хийх
график, далангийн өндөрлөгөө бэхэлгээ, тоосролтыг багасгах арга
хэмжээ болон үнс шааргаар дүүрсэн санг шороогоор дарж зүлэгжүүлэх
буюу зөөж зайлуулах зэрэг ажлууд тусгагдсан байвал зохино.
4.10. Станцын дулаанжуулалтын төхөөрөмжүүд
4.10.1. Дулаанжуулалтын төхөөрөмжийн горим (шууд ба буцах усны
шугамын даралт, шууд шугамын температур) нь дулааны сүлжээний
ашиглалтын байгууллага /ДСАБ/-ын диспетчерийн даалгаврын дагуу
зохион байгуулагдана.
Дулааны шугам сүлжээний шууд усны температурыг уг дулааны шугам
сүлжээний батлагдсан температурын грфикийн дагуу, ДСАБ-ын
диспетчерээс тодорхой хугацаан дахь гаднах агаарын температурын
дундаж хэмжээ ба шугамын урт, цаг агаарын нөхцөл болон бусад хүчин
зүйлийн нөлөөлөл 12-24 цагийн дотор ямар байхыг харгалзан тогтоож
өгөх ёстой.
Станцын толгойн таслах хаалтын дараа горимын хэлбэлзэл нь
өгөгдсөн хэмжээнээс дор дурьдсанаас ихгүй зөрүүтэй байвал зохино:
-Дулааны сүлжээнд очих усны температур нь +3%
-Шууд шугамын даралт нь +5 %
-Буцах шугамын даралт нь + 0,2 кгс/см
Дулааны сүлжээнээс буцах усны хоногийн дундаж температур нь
графикаар өгөгдсөн хэмжээнээс 3%-иас илүүгүй ихэссэн байж болно.
Буцах усны температурын бууралтын хязгаар тогтоохгүй.
Сүлжээний усны зарцуулалт тооцоот хэмжээнээс хэтэрвэл
дулааны сүлжээний диспетчер нь зарцуулалтыг тооцоот хэмжээнд нь
оруулах арга хэмжээ авах ёстой.
Цахилгаан станцын коллектор дахь уурын даралт ба
температурын зөрүү нь өгөгдсөн хэмжээнээс 5%-иас ихгүй байвал
зохино.
4.10.2. Сүлжээний ус халаагч буюу бүлэг халаагчид зураг теслийн
өгөгдөхүүн ба туршилтын дүнг үндэслэн дараах үзүүлэлтүүдийг
тогтоосон байна. Үүнд:
-Тооцоот дулаан гаргах чадал ба түүнд тохирох халаах уур ба
сүлжээний усны параметрүүд.
-Температурын ялгавар ба сүлжээний усыг халаах дээд хэмжээ.
-Ус ба уурын талд зөвшөөрөгдөх даралтын хязгаар.
-Сүлжээний усны тооцоот зарцуулалт ба түүнд харгалзах даралтын
уналт.
Үүнээс гадна туршилтын үндсэн дээр ус халаах зуух,
дулаанжуулалтын төхөөрөмжийн туслах тоноглол ба дамжуулах
хоолойд тооцоот хэмжээний усны зарцуулалттай үед даралтын уналт
ямар байхыгтодорхойлсон байвал зохино.
Туршилтыг шинээр ашиглалтанд орж байгаа дулаанжуулалтын
тоног төхеөрөмжинд хийхээс гадна цаашид ашиглалтын явцад 3-4 жилд
нэг удаа тогтмол хийж байвал зохино.
4.10.3. Сүлжээний усхалаагчийн гаргалга, дулааны сүлжээний салаа,
дулааны сүлжээнд байгаа усхколих станцууд дээрхи температурын
өөрчлөлт нь жигд, цагтЗО°С -ээс хэтрэхгүй хурдтай байвал зохино.
4.10.4. Сүлжээний усхалаагчуудын ажиллагааны үеддараах зүйлүүд
хангагдсан байх ёстой. Үүнд:
-Конденсатын түвшин ба түүний автоматтохируулагчийнажиллагаанд
тавих хяналт.
-Сүлжээний усны халаалт ба температурын зөрүүгийн хяналт -Халаах
уурын конденсатын алдагдалгүй байдал ба чанарын хяналт
-Усанд уусдаггүй хийг аппаратын доторх ууртай хэсгээс зайлуулах
-Дулаан солилцуулагч аппаратуудын хоолойн системийн цэвэрлэгээг
жил бүр (дулаацуулгын улирал эхлэхийн өмнө) нэгээс доошгүй удаа
хийх ёстой.
4.10.5. Бэлтгэлийг автоматаар залгах байгууламж нь ажиллахад байнга
бэлэн байвал зохих ба графикаар тогтмол шалгагддаг байх ёстой.
4.10.6. Дулааны сүлжээний нэмэлт усны төхеөрөмж нь ажлын горимд
химийн цэвэрлэгдсэн деаэраторын усаар, аваарийн горимд ахуйн ба
үйлдвэрийн усаар "Цахилгаан станцын зураг төсел зохиох технологийн
норм"-ын дагуу тус тус сүлжээнд нэмэлт ус өгч чадахаар байх ёстой.
4.10.7. Нэмэлт ус өгөх ба хаях байгууламж нь дулааны сүлжээний
ажлын горим ба сүлжээний насосыг зогсоох үед сүлжээний насосны
сорох талд даралтыг өгөгдсөн хэмжээнд барих ёстой.
Буцах шугамд гэнэт даралт ихсэхээс хамгаалах хамҮаалалт
байхёстой.
4.10.8. Дулааны сүлжээний нэмэлт усыг түүхий усаар өгөхөд хүрвэл,
түүнийг ерөнхий инженер шийдвэрлэх бөгөөд түүхий ус өгөх тохиолдол
бүрт хичнээн хэмжээний ус хаанаас өгсөн тухай шуурхай ажиллагааны
журналд тэмдэглэсэн байх ёстой.
Дулаанжуулалтын орох ба гарах шугамууд дээр усны чанарт
хяналт тавих зориулалттай сорьц авах цэгүүд байх ёстой.
Нэмэлт ус өгөх төхөөрөмжийн шугамуудтай техникийн ба
эргэлтийн болон ахуйн усны шугамууд холбогдож байгаа хэсэгт хааж
ломбодогдсон хоёр хаалтын дунд хяналтын клапан байрлуулсан
байвал зохино.
Дулааны шугам сүлжээ хэвийн ажиллаж байх үед хянаптын
клапан нээлттэй байх ёстой,