The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Jiigee Jiigee, 2020-08-19 21:36:14

TAD

TAD

4.10.9. Нэмэлт ус хуримтлуулагч савны эзэлхүүн ба тэдгээрийг дулааны
эх үүсвэр ба дулааны шугам сүлжээнд байрлуулах асуудлыг "Барилгын
норм, стандарт" болон барилгын доторхи ус ба муу усны шугам
сүлжээний ашиглалтын дүрэм заавруудын дагуу шийдвэрлэсэн байх
ёстой.

Нэмэлт ус хуримтлуулах савыг 95°С-ээс ихгүй халуунтай
деаэраторын усаар дүүргэнэ. Хуримтлуулагч савыг усаар дүүргэх хурд
нь дохионы хоолойн нэвтрүүлэх чадварт тохирсон байх ёстой.

Хэрэв дулаалгагүй байхаар зураг төсөл хийгдсэн нэмэлт ус
хуримтлуулах саванд дулаалга хийгдсэн бол түүнийг усаар дүүргэхдээ
дулаалгын хучилгын хэмжээ /масс/-ийг тооцоолж, дүүргэлтийн дээд
түвшинг бууруулан тогтооно.

Хэрэв 0.9т/м -ын нягттай нефть бүтээгдэхүүн агуулахад
зориулагдсан савыг нэмэлт ус хуримтлуулах сав болгон ашиглавал
түүний дүүргэлтийн түвшинг 10%-иар бууруулж авах хэрэгтэй.
4.10.10. Хуримтлуулагч савны зэврэлтээс хамгаалах хамгаалалт нь
"Хуримтлуулагч савыг зэврэлтээс хамгаалах, доторхи усыг нь
агааржихаас хамгаалах удирдамж" -ийн дагуу хийгдсэн байх ёстой.

Дотор тал нь зэврэлтийн хамгаалалтгүй хуримтлуулах савыг
ашиглахыг хориглоно.

Жил бүр дулаацуулга тасалмагц хуримтлуулах савны дотор
талын хана, ёроол болон дамжуулах хоолойн компенсатор, дохионы
хоолойд үзлэг хийж цаашид ашиглаж болох тухай акт тогтооно.

Хуримтлуулах савны хана ба ёроолын зузааныг багажаар
хэмжиж тодорхойлох ажлыг оролцуулсан савны бат бэхийн шинжилгээг
3-жилд нэгээс доошгүй удаа хийх ёстой.

Хэрэв савны хана ба ёроол нь зэвэнд идэгдэж төслийн
хэмжээнээс 20%-иас дээш нимгэрсэн байвал элэгдлийн шинж, талбайн
хэмжээг үл харгалзан савыг цаашид ашиглахыг хориглоно.
4.10.11. Хуримтлуулагч савны угсралт буюу засварын ажил дууссаны
дараа зохих удирдамж зааврын шаардлагын дагуу туршилт хийвэл
зохино.

Ашиглалтанд хүлээн авсан хуримтлуулах сав бүр паспорттой
байхёстой.
4.10.12. Хуримтлуулах савыг дараах тохиолдпуудад ашиглахыг
хориглоно.Үүнд
-Ус нь дээд түвшинд хүрэхэд ус өгөлтийг бүрэн зогсоох ба доод
түвшинд хүрэхэд ус сорох насосыг таслах үйлчилгээтэй хориг нь
ажилгүй буюу байхгүй бол.
-Хэрэв сав нь усны түвшинг хянах ба түвшин хязгаартаа хүрэхэд
дохиолол өгөх хэрэгсэлгүй мөн дээд түвшинд хүрэхэд усыг юүлэх, доод
түвшинд очиход дохио өгөх хоолойгүй бол.

Хуримтлуулах савны дохиололын цахилгаан схемийг ээлж бүрт
шалгаж шуурхай ажиллагааны журналд тэмдэглэдэг байвал зохино.
4.10.13. Станцын дулаанжуулалтын шугам хоолойн ашиглалт нь
"Дулааны сүлжээ" гэсэн бүлэгт заагдсаны дагуу зохион байгуулагдсан
байх ёстой.

Станцын дулаанжуулалтын шугам хоолойн зэврэлтээс
хамгаалаах бүрхүүл болон дулааны хучлага нь бүрэн бүтэн байх

шаардлагатай. Дулаанжуулалтын шугам хоолойд сард нэгээсдоошгүй
удаа үзлэг хийж, жил бүр усаар шахаж турших ёстой.

Станцын дулаанжуулалтын шугамд тавигдсан секцийн ба хаах
хаалтуудын ажлын байрны ба алсын удирдлагын системүүд нь бүрэн
бүтэн байх ёстой.
4.10.14. Станцын дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн эзэмшлийн
зааг нь байгууллагын хашаагаар буюу эсвэл өөр цэгээр, дулааны
сүлжээний байгууллагатай албан ёсоор харилцан тогтоогдсон байх
ёстой.

Хэрэв станцын хэмжих, хянах багажууд нь станцын хашаанаас
гадна дулааны шугам сүлжээний хэсэгт суурилагдсан байвал
зарцуулалтын хэмжүүрүүдийн хэмжигч хэрэгсэл /хэмжилтийн
диафрагм/, датчикууд, эхний таслагч хаалт, импульсийн шугам болон
хэмжүүрүүд нь цахилгаан станцын мэдэлд байх бөгөөд, үйлчилгээг нь
цахилгаан станцын ажилтнууд гүйцэтгэнэ.
4.10.15. Дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн засварыг дулааны
шугам сүлжээний газартай зохицож боловсруулсан графикаар хийж
гүйцэтгэнэ.

4.11. Дулааны шугам сүлжээ

4.11.1. Дулааны шугам сүлжээний ашиглалт нь хэрэглэгчдийг тогтоосон
парамертэй дулаан, халуун ус буюу уураар тасралтгүй хангах, уур, ус,
дулааны алдагдлыг нормативт хэмжээнд байлгах нөхцлийг хангасан
байвал зохино.

Дулааны эх үүсвэрийн чадал бүрэн ашиглагдаж, дулааны
шугамын нэвтрүүлэх чадвар эцэстээ тулсан үед нэмж хэрэглэгчдийг
холбохыг хориглоно.
4.11.2. Дулааны шугам сүлжээний эзэмшлийн зааг нь:
-Дулааны эх үүсвэр талаас бол энэ дүрмийн 4.10.14-д зааснаар
тогтоогдоно.
-Дулаан хэрэглэгч талаасаа, дотор нь хэрэглэгчид очих шугамын
салаалалтын хаалт тавигдсан худаг /камер/-ийн ханаар тогтоогдоно.

Дулааны шугам сүлжээний эзэмшлийн заагийг акт /схем зураг ба
тодорхойлол/-аар тогтоож, аж ахуйн гэрээнд хавсаргана.
4.11.3. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллага нь
хэрэглэгчдийн эзэмшлийн дулаацуулгын зангилаа, шугам хоолойн
техникийн байдал ба дулаан ашиглалтын горим мөрдөлт, тооцоололд
хяналт тавьдаг байх ёстой.
4.11.4. Дулааны шугам сүлжээний байгууллага нь сүлжээний
объектуудад очих зам гарцын хэвийн чөлөөтэй байдал, газар доорхи
байгууламжийн дээрх зам талбайн тохижилтод хяналт тавьж байх
ёстой.

Дулааны шугамын дээгүүрх зам талбайн тохижуулалт нь доошоо
ус орохооргүйгээр гүйцэтгэгдэх ёстой.

Секц, хэсэг бүрийн усыг юүлж, зайлуулах төхөөрөмжгүй дулааны
шугам хоолойг ашиглалтанд оруулахыг хориглоно.
4.11.5. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллага ньдулааны
тоноглол ба хаах тохируулах арматурын байр, хашлагыг бүрэн бүтэн

байлгаж, гаднын хүмүүсийг оруулахгүй байх арга хэмжээ авсан байх
ёстой.
4.11.6. Дулааны шугам хоолойн дээр буюу ойролцоо гадны байгууллага
газар шорооны ажил хийхдээ ашиглалтын байгууллагаас зөвшөөрөл
авч түүний төлөөлөгчийн хяналтын дор хийж гүйцэтгэнэ.
4.11.7. Дулааны шугам сүлжээний ашиглалтын байгууллагаддулааны
сүлжээний дэлгэц зураг /масштабтай/, шуурхай ба ашиглалтын /
тооцооны/ бүдүүвч, гол шугам бүрээр дулааны шугамын огтлолын
зургууд байх ёстой.

Жил бүр дулаацуулгын улирал эхлэхийн өмнө дэлгэц зураг,
бүдүүвчүүд болон огтлолын зургуудыг, бодит байдалтай нь тулган
хянаж, зохих засвар өөрчлөлт оруулсан байх ёстой.
4.11.8. Дулааны сүлжээний шуурхай ажиллагааны бүдүүвч /схем/ болон
автоматик ба технологийн хамгаалалтын байгууламжуудын тохируулга
нь дараахь нөхцлийг хангасан байх ёстой. Үүнд
-Гэрээнд заасны дагуу хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангах ба
хяналтын цэгүүдэд зарцуулалт ба даралтыг өгөгдсөн хэмжээнд барих.
-Дулааны сүлжээнд дулаан зөөгчийн урсгалыг зөв хуваарилах -Хэд
хэдэн дулааны эх үүсвэрийг нэгдсэн сүлжээнд ажиллуулах ба
шаардлагатай үедтусгаарлан ажиллуулах боломжийг бүрдүүлсэн байх
-Хамгийн үр ашигтай эх үүсвэрийг голчлон ашиглах
4.11.9. Бүх гол шугам, камер /салбарын зангилаа/, нэмэлт ус, дренаж,
өргөх насосууд, автоматаар тохируулах зангилаа, хөдөлгөөнгүй
тулгуур,, компенсатор болон бусаддулааны сүлжээний байгууламжууд
нь ашиглалтын дугаартай, энэхүү дугаараараа дэлгэц зураг,
бүдүүвчүүд болон огтлол зурагт тусгагдсан байх ёстой.

Ашиглалт /тооцоо/-ын схемд сүлжээнд залгагдсан бүх
хэрэглэгчдийн системийг дугаарласан байх ба шуурхай ажиллагааны
схемд дээрхээс гадна секцийн ба хаах арматурууд дугаарлагдаж
тэмдэглэгдсэн байх ёстой.
4.11.10. Дулааны сүлжээний хэсэгбүрт хортхий хуримтлагдаж болох
аюултай худаг /камер/ ба нэвтрэх сувгийн нэрсийн жагсаалт байх
ёстой.

Тийм худагт ажиллахын өмнө хорт хий байгаа эсэхийг шалгах
ёстой. Хийн аюултай худгууд нь тусгай тэмдэгтэй, таг нь будагдсан ба
найдвартай түгжээтэй байх ёстой.

Хорт хийн аюултай худаг ба шугамын хэсгүүд нь шуурхай
ажиллагааны схемд тэмдэглэгдсэн байх ёстой. Аюултай хий бүхий
камеруудыг "Хийн аж ахуйд аюулгүй ажиллагааг хангах дүрэм"-ийн
дагуу ашиглавал зохино.
4.11.11. Дулааны шугам сүлжээний байгууллага нь угсралт буюу
засвараас гарч байгаа хэрэглэгчдийн дулааны сүлжээ, дулааны төв
болон системийг техникийн талаас хүлээн авахдаа хэрэглэгчийн бүх
тоноглолыг уг шугам, арматур ба халаах хэрэгслүүдэд зөвшөөрөгдөх
хамгийн бага даралтаар шахаж шалгах ёстой.
4.11.12. Дулааны шугам сүлжээний байгууллага нь сүлжээний буцах
усны чанар /энэ дүрмийн 4.7.327-т тогтмол хяналт тавьдаг байх ёстой.

4.11.13. Угсралт ба их засвараас гарч байгаа дулааны сүлжээний
шугам хоолойг ашиглалтанд оруулахын өмнө дараах байдлаар
цэвэрлэх ёстой.
-Уурын шугамыг уураар үлээлгэж гадагш хаях
-Дулаанжуулалтын битүү системтэй усны ба хувирсан усны шугамыг
ус буюу ус-хийн холимогоор шахаж угаана.
-Задгай системтэй усны шугамыг усаар шахаж угаасны дараа
ариутгаад дахин ундны усаар угаана.
Ариутгал хийсний дараа дахин угаагаад хаясан ус нь ундааны усны
ариун цэврийн шаардлагыгхангасан байх ёстой.
4.11.14. Усаар шахаж цэвэрлээгүй, тэрчлэн ариутгал хийгээгүй задгай
хэрэглэгчийн шугам сүлжээг дулааны сүлжээнд холбохыг хориглоно.
4.11.15. Дулааны сүлжээний шинээр угсрагдсан шугам хоолойнуудыг
ашиглалтанд оруулахын өмнө усаар шахаж шалгасан байх ёстой.

Дулааны цахилгаан станц ба дулааны станцаас гарсан гол
шугамууд нь ашиглалтын анхны жилд дулаан зөөгч биеийн тооцоот
температураар туршигдсан байвал зохино.
4.11.16. Сүлжээний шугам хоолойг усаар дүүргэх, угаах, ариутгах,
эргэлтийн системийг залгах, үлээлгэх, уурын шугамыг халаах, усан ба
уурын шугамыг ажилд орууулах болон сүлжээнд буюу түүний хэсгүүдэд
туршилт хийх ажлуудыг ДСАБ-ын удирдлага баталсан, дулааны эх
үүсвэр /цахилгаан станц/-ийн удирдлага зөвшөөрсөн тусгай техникийн
хөтөлбөрийн дагуу хариуцлагатай удирдагчийн удирдлагын дор
гүйцэтгэвэл зохино.
4.11.17. Дулаан хэрэглэгчдийг залгаагүй байхад дулааны сүлжээг 70°С-
ээс дээшгүй температуртай усаар дүүргэх ёстой.
4.11.18. Дулааны сүлжээний шугам хоолой, түүний /тулгуур, шат, гүүр
г.м/ металл хэсгүүдийн гадаргуу нь зэврэлтээс хамгаалах бүрхүүлтэй
байх ёстой. Зэврэлтээс хамгаалах бүрхүүлгүй шугам хоолой болон
металл бүтцүүдийг угсралт буюу их засвараас хүлээн авахыг
хориглоно.
4.11.19. Дулааны сүлжээний шугам хоолой, арматур, компенсатор,
фланцан холбоосууд нь зураг төслийн дагуу дулаалгатай байх ёстой.
Дулааны шугамд булах дулаалга хэрэглэхийг болон, гуу /хонгио/-ны
дотор байрлуулсан шугамд чигжих дулаалга хийхийг тус тус хориглоно.
4.11.20. Бууруулах дренаж нь ажилгүй дулааны шугамыг ашиглалтанд
оруулахыг хориглоно.
4.11.21. Цахмлгаан тоноглол суурилагдсан нэвтрэх суваг ба том
зангилаа худгууд нь "Цахилгаан тоноглолыг төхөөрөмжлөх дүрэм"-ийн
дагуу байнгын гэрэлтүүлэгтэй байх ёстой.

Нэвтрэх сувгийн үлээх сорох салхилуур нь хэвийн ажиллагаатай
байх ёстой.
4.11.22. Фланцтай арматуртай газраас бусад дулааны шугамын
хоолойнуудыг гагнуураар холбосон байх ёстой. Компенсатор ба хаалт
арматурт хөвөн-цаасан ба хөөсөн чигжээс хэрэглэхийг хориглоно.
4.11.23. Газар дээр ил тавигдсан дулааны шугамын цахилгаан
хөдөлгүүртэй хаалтыг тусгай байранд буюу цахилгаан хөдөлгүүр ба
хаалт нь бороо цасанд норохоос болон гаднын хүн хүрэхээс
хамгаалсан бүрхүүл хайрцагт байрлуулсан байвал зохино.

4.11.24. Усны температур тохируулагч нь гэмтэлтэй халуун ус
хаигамжийн төхөөрөмж болрн тооцооны багажууд нь гэмтэлтэй дулаан
хэрэглэгч системийг дулааны шугам сүлжээнд холбохыг хориглоно.
4.11.25. Дулааны шугам сүлжээний тоноглолын байдал ба тэдгээрийн
ажиллагааны горимд хяналт тавйхын тулд дулааны шугам ба төвүүдэд
графикийн дагуу тогтмол эргэлт шалгалт хийж байх ёстой.
4.11.26. Дулааны шугам сүлжээний байгууллага нь орчин үеийн хяналт
хэмжилт оношлолын аппарат хэрэгсэл ашиглан, үзлэг усан шахалт,
дулаан зөөгчийн хамгийн их температурын туршилт ба бусад аргаар,
дулааны шугам сүлжээний тоноглол, шугам хоолой, барилгын
бүтцүүдийн техникийн төлөв байдал, тэдгээрийн өнгө будаг, хучлага
дулаалга, зэврэлтийн хамгаалалт зэрэгг тогтмол хяналт тавьж, гэмтэл
согогийг цагтухайд нь илрүүлэх, илэрсэн гэмтэл согогийгтөрөлжүүлэн
бүртгэх, гэмтэл согогийн шалтгаан нөхцөлд судалгаа шинжилгээ хийж
дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж байх ёстой.

Дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмж, шугам хоолойн
техникийн байдалд тавих хяналтыг "Уур, халуун усны шугам хоолойг
төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн шаардлагад нийцүүлэх
ёстой.

Дулааны шугам сүлжээний тоноглол, шугам хоолойд тавих
хяналт шалгалтын ажлыг байгууллагынерөнхий инженерийн тогтоож
баталсан хугацаа графикаар явуулна.
4.11.27. Ус дамжуулах дулааны сүлжээ ба хувирсан усны шугам
хоолойн дотор талын зэврэлтэд сүлжээний ус ба конденсатад
шинжилгээ хийх замаар хяналт тавихаас гадна хамгийн их зэврэлт
үүсэх цэгүүдэд /ДЦС-ын гаргалга, төгсгөлийн хэсгүүд, гол шугамын
дундуурхи 2-3 цэгт/ дотор талын зэврэлт илрүүлэгч /зэврэлтийн
индикатор/ суулгах замаар байнгын хяналтыг зохион байгуулах ёстой.

Ажиллахгүй байгаа дулааны сүлжээг химийн цэвэрлэгдсэн,
деаэраторын усаар дүүргэвэл зохино.
4.11.28. Ханасан уурын шугамын конденсатыг конденсат
зайлуулапнаар тасралтгүй зайлуулж байх ёстой. Конденсат
зайлуулагчийг буцаахгүй клапангүйгээр конденсатын ерөнхий шугамд
холбож ажиллуулахыг хориглоно.
4.11.29. Секцлэх хаалт болон байршлын арматурууд нь хэвийн горимд
бүрэн нээлттэй буюу хаалттай байх ёстой. Тэдгээрийг уур усны
зарцуулалтын тохируулганд ашиглахыг хориглоно.
4.11.30. Дулааны шугам сүлжээний жилийн дундаж усны алдагдал нь
дулааны сүлжээ ба түүнд холбогдсон дулаан хэрэглэгчдийн системийн
жилийн усны дундаж эзэлхүүний 0.25%-иас ихгүй байх ёстой. /Үүнд
хэрэглэгчийн ус халаагчаар халуун усны хэрэщээг хангах систем
орохгүй./

Усны алдагдлыг тооцоход дулааны шугам ба дулаан хэрэглэгч
системд засвар хийх болон шинээр залгагдах шугам ба хэрэглэгчдийн
хэсгийг усаар дүүргэхэд зарцуулсан усыг тусгахгүй.
4.11.31. Жил бүр дулаацуулгын улирал дуусмагц дулааны шугам
сүлжээний засварын үед засагдах гэмтлүүдийг тодорхойлох ажил
хийгдэх ёстой. Засварын ажлын графикийг зохиохдоо дулааны

сүлжээний шугам хоолой ба дулааны төвүүдийн засварыгзэрэгцүүлэн
хийхээр тусгасан байх ёстой.

Засварын дараа дулаацуулгын улирал эхлэхийн өмнө сүлжээнд
усан шахалт хийсэн, таслах хаах хаалтуудын нягтыг шалгасан байх
ёстой. Усан шахалтыг "Уур ба халуун усны шугам хоолойг
төхөөрөмжлөх ба аюулгүй ажиллах журам"-ын дагуу зохион байгуулна.

Дулааны сүлжээний хэсэг бүрийг ажлын даралтын 1,25 -тай
тэнцэх даралтаар шахаж туршсан байх ёстой бөгөөд шууд ба буцах
шугамын даралтыг байгууллагын техникийн удирдлага тогтоох ёстой.

Шугам хоолой дээр түүний доторхи усны даралтыг өөрчлөх
байгууламж байхгүй бол шугамын уртаас хамаарахгүй ажлын даралт нь
нэг ижил байна.

Шууд ба буцах усны шугамыг түүний хөдөлгөөнгүй тулгуурын бат
бэхийг үндэслэн тус бүрд нь туршилт хийнэ.
4.11.32. Дулааны шугамын хоолойн бат бэх ба нягтад усаар шахаж
туршилт хийхдээ түүнийг 45°С-ээс дээшгүй температуртай усаар
дүүргэнэ.

Дулааны сүлжээг сорилтын даралтаар турших үед дулааны төв
ба дулаан хэрэглэгчдийн системийг найдвартай тасалсан байх
хэрэгтэй.
4.11.33. Дулааны шугам сүлжээнд 2 жилд 1 -ээс доошгүй удаа
сүлжээний тооцоот температурын туршилт хийгдэх ёстой. Туршилтанд
дулааны эх үүсвэрийн сүлжээнээс эхлээд дулаан хэрэглэгчийн
дулааны төв хүртэлх бүх хэсгүүд хамрагдсан байвал зохино.

Дулааны сүлжээнд температурын туршилтыг бат бэх ба нягтын
туршилттай хамтатган хийхийг хориглоно.

Дулааны шугам сүлжээний дулааны ба даралтын алдагдлын
туршилтыг уг сүлжээний ашиглалтын нехцөл, ажилласан хугацаа ба
хийцээрээ нийт сүлжээний байдлыгтодорхойлж чадахуйц гол шугамд 5
жилд 1 удаа байгууллагын техникийн удирдлагын баталсан графикаар
гүйцэтгэнэ.
4.11.34. Дулааны сүлжээнд тэнэмэл гүйдлийн потенциалын туршилтыг
"Дулааны сүлжээг цахилгаан химийн зэврэлтээс хамгаалах заавар" -ыг
баримтлан гүйцэтгэнэ.
4.11.35. Дулааны шугам сүлжээний ажиллагааны үед технологийн
хамгаалах байгууламжийгтаслахыг хориглоно.

Аваари устгах буюу засвар хийх ба шилжилтийн горимын үед
ДСАБ-ний ерөнхий инженер буюу түүний орлогчийн зөвшөөрлөөр
технологийн хамгаалах байгууламжийг таслаж болно. Эдгээр
байгууламжийн ажиллах чадварыг тухайн байгууллагын зааварт заасан
хугацаа, эзэлхүүнийг баримтлан тогтмол шалгадаг байвал зохино.

Технологийн хамгаалалтын системийг шалгаж туршсан болон
тасалж залгасан тухай бүр шуурхай баримт хөтлөгдөх ёстой.
4.11.36. Хос шугамтай дулааны сүлжээнд дулаан түгээх горимын үндэс
нь төвлөрсөн чанарын тохируулгын график байх ёстой.

Халуун ус хангамжийн ачаалал байгаа нөхцөлд хаалттай
системийн шууд шугамын усны хамгийн доод температур нь 70°С-ээс
багагүй, задгай системд бол 60°С -ээс багагүй байх ёстой.

4.11.37. Дулааны сүлжээний усны горимыг жил бүр дулаалгын ба зуны
улирлаар болвсруулсан байх бөгөөд дулаанжуулалтын задгай системд
дулаацуулгын улирлынх нь шууд ба буцах шугамаас хэрэглэх усны
дээд хэмжээнд ба огт ус авахгүй байх үеийн горимуудыг боловсруулсан
байх ёстой.

Хэрэглэгчдийн усны зарцуулалтыг тохируулах арга хэмжээг
дулаацуулгын улирал бүрд төлөвлөж байх ёстой.

Дулаан хангамжийн схемд тусгагдсан шинээр баригдах гол
шугам ба насос станцуудыг ашиглалтанд оруулах дарааллыг
тогтоохдоо дулааны ачааллын бодит өсөлтийг харгалзах ёстой бөгөөд
үүний тулд дулааны шугам сүлжээнд ойрын 3-5 жилийн дулаан
хангамжийн системийн усны горимыгтооцоолон боловсруулсан байх
ёстой.

Дулааны шугам сүлжээнд гол шугамын зарим хэсэг ба насосны
станц ажлаас гарсан тохиолдолд хэрэглэгчдийгдулаанаар хангах арга
хэмжээнүүд урьдчилан төлөвлөгдсөн байх ёстой.
4.11.38. Дулааны сүлжээний шууд шугамын усны даралт нь сүлжээний
насос ажиллаж байгаа үед аль ч цэгт, буцлах даралтаас 0.5 кгс/см^
50/кПа/-аас багагүйгээр их байх ёстой.

Сүлжээний усны насос ажиллаж байхад дулааны эх үүсвэр.
дулааны сүлжээ, дулааны төвүүдийн шугам хоолой ба тоноглолууд
болон дулаан хэрэглэгчдийн систем холбогдож байгаа бүх цэгүудзп
шууд усны даралт нь 0,5 кг/см -аас багагүй нөөцтэй, сүпжээнчй уо-=
температур дээд хэмжээнд байхад ус нь буцлахгүй байх ёстой

Сүлжээний насосууд ажиллаж байхад дулааны сүпжээми* буцах
шугамын даралт нь бүх цэгүүдэд 0.5 кг/см /50кПа/-аас доошгүй байх
бөгеөд, дулааны эх үүсвэр, дулааны сүлжээ, дулааны төв болон шууд
холбогдсон хэрэглэгчдийн шугам хоолой ба тоноглолын зөвшөөрөгдөх
даралтаас ихгүй байх ёстой.
4.11.39. Дулаан хангамжийн системийн статик даралт нь дулааны
сүлжээ ба шууд холбогдсон хэрэглэгчдийн шугам хоолойг усаар
дүүргэх боломжийг хангасан байх ёстой.

Статик даралт нь дулаан үүсгэгч, дулааны сүлжээ, дулааны
төвүүд болон шууд холбогдсон хэрэглэгчдийн шугам хоолой ба
тоноглолын зөвшөөрөгдөх даралтаас ихгүй байх ёстой. Статик
даралтыг усны температур 1-ээс 100°С байх үед гэж хийсвэрлэн
тооцож тодорхойлно.

Алсын хэрэглэгчдийг дулаанаар хангадаг сүлжээний ендөр гол
шугамын статик даралтыг тодорхойлохдоо гол шугамын усны
температурт тулгуурлан тооцно.

Хэрэв статик даралт нь сүлжээний зарим цэгүүдэд дулааны эх
үүсвэрийн буюу дулаан хэрэглэгчийн тоноглолын зөвшөөрөгдөх
хэмжээнээс их болсон тохиолдолд, уг цэгүүдэд даралт зөвшеөрөгдөх
хэмжээнд байхаар сүлжээг автоматаар хэсэгчлэн хувааж усаараа
тусгаарлагдсан бүсүүд үүсгэх боломжтой байх ёстой.
4.11.40. Сүлжээний ба өргөлтийн насоснуудын цахилгаан тэжээл
аваариар тасрах үед ДСАБ нь дулааны сүлжээ ба хэрэглэгчдийн
дулааны системийн даралтыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах арга
хэмжээ авах ёстой. Энэ хэмжээнээс хэтрэх тохиолдолд дулаан

хангамжийн системд усан цохио үүсэхээс урьдчилан сэргийлэх тусгай
байгууламж тавигдсан байх ёстой.
4.11.41. Дулааны шугам сүлжээнийхоолой ба тоноглол., насос
станцууд, сүлжээг усаар тусгаарлагдсан бүсүүдэд хуваах цэгүүд болон
дулааны тевүүд нь технологийн хяналт, автомат удирдлага болон
хамгаалах хэрэгсэлээр дүрмийн дагуу хангагдсан байх ёстой.
4.11.42. Дулааны шугам сүлжээнд гарсан гэмтлийн судалгаа, тогтмол
хийгддэг үзлэг, туршилт болон жил тутам хийгддэг шахалт шалгалтыг
үндэслэн шаардагдах засварыг хийдэг байх ёстой.

Аваарийн байдалд орсон шугам хоолойнуудыг солих болон
сүлжээний ус, дулааны алдагдлыг бууруулах, дулааныг үр ашигтай
хэрэглэх, шугам ба тоноглолын найдвартай ажиллагааг хангахад
чиглэгдсэн бусад ажлуудыг дулааны шугам сүлжээний байгууллага
байнга, системтэй авч хэрэгжүүлдэг байх ёстой.

4.12. Металлын шинж байдалд тавих хяналт

4.12.1. Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийн найдвартай
ажиллагааг хангах ба эд ангиудыг бэлтгэх, угсрах явцад үүссэн гэмтэл
согог болон ашиглалтын явцад эд ангиудын элэгдэл зэврэлт, уяралтын
явц түргэсэх, бат бэх ба уян харимхай чанар буурах зэргээс
шалтгаалан тоноглолд эвдрэл гэмтэл, аюул осол гарахаас урьдчилан
сэргийлэх зорилгоор үндсэн ба хайлсан металлын шинж байдалд тавих
хяналтыг зохион байгуулна.
4.12.2. Металлын хяналт нь техник ашиглалтын хойшлуулшгүй заавал
хийгдэх ажил бөгөөд үйдвэрийн ерөнхий инженерийн баталсан
графикаар, техникийн нормативт заасан хугацаа ба эзлэхүүнээр
гүйцэттэгдэх ёстой.
Техникийн нормативийн баримт бичигт нормативт ба нормативаас их
хугацаанд ашиглагдсан металлд тавих хяналт ямар шаардлагыг
хангасан байх талаар тусгасан байна.
4.12.3. Металлын хяналтыг металлын лаборатори буюу алба, тухайн
тоноглол мэдэлд нь байдаг цехийн ажилтнуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн байгуулагуудыг татан оролцуулж болно.
Металлын хяналтыг гүйцэтгэх алба, лаборатори нь Улсын техникийн
хяналтын дээд байгууллагаас эрх, зөвшөерөл авсан байх ёстой.
4.12.4. Цахилгаан станцууудад тоноглолын ГЭРЛТЭЛ, ЗОГСОЛТ гаргахгүй
байх арга хэмжээг боловсруулахын тулд металлын гэмтэл ба хяналтын
тухай мэдээллүүдийг цуглуулах ба шинжилгээ судалгаа хийх ажлыг
зохион байгуулах ёстой. Шаардлагатай бол техникийн
нормативт дурьдсанаас гадна нэмэгдэл металлын хяналтыг зохион
байгуулах хэрэгтэй.
4.12.5. Металлын хяналтын дүнг тэмдэглэсэн техникийн баримт
бичгүүд нь уг тоноглолыг ашиглалтаас хасагдах хүртэл хадгалагдах
ёстой.
4.12.6. Тоноглолын найдвартай бөгөөд аюулгүй ажиллагаанд нелөөлж
болох нийлүүлэгдсэн эд ангиудын техникийн түвшинг тодорхойлох
болон тоноглолыг ажилд оруулахын өмнө үндсэн ба хайлсан металлын

шинж байдалд харьцангуй үнэлгээ өгөх зорилгоор угсралтын явцад
хяналт шалгалт хийнэ.

Цаашид ашиглалтын хяналтаар тэдгээрийн чанар нь техникийн
нөхцөл ба улсын мэргэжлийн хяналтын албаны дүрмийн шаардлага
хангаж байгаа эсэхийг тодорхойлно.
4.12.7. Угсралтын үеийн хяналтыг ашиглалтанд шинээр оруулах
дулааны тоноглол болон ашиглагдаж байсан тоноглолд их засварын
үеэр сольж тавьсан эд анги, тэдгээрийн холболт зангилаануудад хийнэ.

Угсралтын үеийн хяналтын арга ба эзэлхүүнийг техникийн
нормативаар тогтооно. Хяналтын арга бүр батлагдсан технологи,
стандартзаавартай байна.

Металлын хяналтад ашиглагдах багаж хэрэгслүүд нь эрх бүхий
байгууллагаар шалгагдаж баталгаажуулагдсан байх ёстой.
4.12.8. Ашиглалтын хяналт нь тоноглолын эд ангиудын. металлын
шинж байдлын өөрчлөлтөд дүгнэлт егөх ба цаашид нормативт
хугацааад !.хуртэл ашиглах боломжийг тодорхойлох зорилгоор
хийгдэнэ.
4.12.9. Металлын ашиглфлтын хяналтаар үлдэгдэл деформаци /хзв
гажилт/-ыгхэмжинэ, мөн үндсэн ба хайлсан металлын шцнж чанар ба,
цулжилт болон зэврэх буюу элэгдэх орчинд ажилладаг эд ангиудын
ханын зузааныг тодорхбйлно.
4.12.10. 4500 С-ээс дээщхалуунд ажилладаг зд ангиудын үлдэгдэл хэв
гажилтыгхэм>киж цаашдын уяралтынхурдыгтооцох ажлыгзохион
байгуулсан байвалзохино.
4.12.11. Ханын зузааныг хэмжих ба металлын цулжилтад үнэлгээ өгөх
ажилд гэмтэл учруулдаггүй аргууд /үл эвдэх сорилтын аргууд, хэт
богино авианы ба соронзон нунтагийн гэмтэл илрүүлэгч шалгалт/, өнгөт
гэмтэл илрүүлэгч /өнгөт шингэн нэвчүүлэх шалгалт/, гамма туяагаар
нэвт гэрэлтүүлэх / радиографийн шалгалт г.м./-ыг ашиглана.
4.12.12. Үндсэн ба хайлсан металлын микро бүтэц ба бодит шинж
чанарыг нарийн тодорхойлох, тэдгээрийн өөрчлөлтийн хурдыг үнэлэх
талаар техникийн нормативын баримт материалын шаардлагыг хангах
болон зайлшгүй хэрэгцээ гарсан тохиолдолд металлын шинж чанарын
түр ба удаан хугацааны өөрчлөлтийг тодорхойлохоор огтлол авч
болно.
4.12.13. Ашиглалтын нормт хугацаа нь дууссан, эвдэрч гэмтсзн
тоноглолын эд ангиудыг цаашид ашиглах боломжийг тодорхойлох
болон хариуцлагатай эд анги, зангилаа /барабан, зуухны коллектор,
уур усны гол шугам, турбиний их бие, ротор г.м./ -ны металлд хийсэн
хяналтын дүн нь хангалтгүй байвал нэмэгдэл хяналт шалгалтыг зохион
байгуулах хэрэгтэй.
4.12.14. Эд анги ба зангилааг цаашид ашиглах боломжийн талаар
дүгнэлт гаргуулах зорилгоор салбарын удирдах байгууллагын
тушаалаар техникийн магадлалын комиссыгтомилно.
4.12.15. Техникийн магадлалын комисс нь тухайн тоноглолын
ашиглалтын хугацаанд металлын шинж байдалд хийсэн хяналтын
баримтуудтай танилцаж дүн шинжилгээ хийнэ.

Үүнд эд анги ба зангилаануудыг сольсон баримтууд, сольсон
шалтгаан, засвар ба тэдгээрийн чанар, ашиглалтын нөхцел,

ашиглагдах нормт хугацаа дууссаны дараа хийсэн хяналт шалгалтын
дүн зэрэг бүх барммт материалтай танилцах ёстой.
4.12.16. Техникийн магадлалын комисс нь шинжилгээний дүнд
тулгуурлан эд анги буюу зангилааг цаашид засварлахгүйгээр ашиглаж
болох буюу засварлах, эсвэл бүрмөсөн ашиглалтаас гаргах тухай
техникийн магадлалын шийдвэр гаргана.

Уг шийдвэрийг ашиглалтын байгууллага заавал биелүүлнэ.
4.12.17. Металлын шинж чанар нь техникийн нормативт шаардлагыг
хангаж байвал техник магадлалын комис нь ашиглалтын нэмэлт
хугацааг тогтоож егөх бөгөөд тэр нь 50 мян. цагаас ихгүй байна.
4.12.18. Тоноглолын ашиглалтын хугацааг сунгах тухай техникийн
магадлалын комиссын шийдвэр ба техникийн баримт бичгүүдийгулсын
мэргэжлийн хяналтын албанд явуулж зөвшөөрөл авсан байвал зохино.
4.12.19. Металлын шинжилгээ хийгдсэн тоноглол, тэдгээрийн эд
ангиудыг цаашид ашиглах зөвшөөрлийг улсын мэргэжлийн хяналтын
албаны байцаагч өгөх бөгөөд энэ тухай тоноглолын паспортад
тэмдэглэсэн байх ёстой.

5. ЦАХИЛГААН СТАНЦ БА ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЦАХИЛГААН
ТОНОГЛОЛ

5.1. Генератор ба синхрон компенсатор

5.1.1. Генератор ба синхрон компенсаторын ашиглалтын үед
тэдгээрийн зохистой горим дахь тасралтгүй ажиллагаа хангагдаж,
өдөөлт, хөргөлт, тос хангамжийн системүүд болон, автоматик,
хамгаалалт ба хяналт оношлолын байгууламжууд нь найдвартай
ажилладаг байх ёстой.
5.1.2. өдөөлтийн автомат тохируулагч нь ажилд байнга залгагдсан байх
ёстой.

Өдөөлтийн автомат тохируулагч /ӨАТ/ -ийг бүхэлд нь буюу
зарим зангилаа хэсгийг зөвхөн засвар буюу шалгах үед таслахыг
зөвшөөрнө.

ӨАТ-ийн тохиргоо ба ажиллагаа нь нийт станцын ба системийн
автомат байгууламжуудын ажиллагаатай уялдсан байх ёстой.
Цахилгаан станц ба эрчим хүчний системүүдэд өАТ-ийн тохиргооны
үндсэн үзүүлэлтүүд өгөгдсөн байх ёстой.

Бэлтгэл өдөөгч нь роторын хэвийн хүчдэлийг 1,3 дахинаас
доошгүйгээр өсгөх өдөөлт түргэсгэгчтэй байх ёстой.
5.1.3. ӨАТ ба ажлын өдөөлтийг түргэсгэгч байгууламжийн тохируулга
нь сүлжээний хүчдэл өгөгдсөн хэмжээгээр буурахад дараахь нөхцөлийг
хангахаар байх ёстой. Үүнд :
-Ажлын горимд, зарим нэгхуучин маягын машинаас бусдад, өдөөлтийн
тогтворжсон хүчдэлийн дээд хязгаар нь 2 дахинаас доошгүй байх.
-Хүчдэлийн өсөлтийн хурд хэвийн хэмжээнд байх.
-өдөөлтийн түргэсгэх хугацааг автоматаар хязгаарлах.
5.1.4. Генераторыг үндсэн өдөөгчтэйгээр ажиллагаанд оруулна.
Ашиглалтын үед үндсэн өдөөлтөөс бэлтгэлд шилжүүлэх болон буцааж

шилжүүлэх үйлдлийг генераторыг сүлжээнээс таслахгүйгээр хийж
гүйцэтгэнэ.
5.1.5. Роторын хэлхээг тасалж соронзон оронг унтраах автоматаар
тоноглогдсон генераторуудад хэт хүчдлээс хамгаалах тусгай
хамгаалалт тавигдсан, тэр нь байнга ажиллаж байх ёстой.

60 мВт ба түүнээс дээш чадлын генераторуудын нягтруулгын
үндсэн тосолгоог бэлтгэлтэй болгохын тулд демпфер /буферАийн
савыг байнга залгаатай байлгах ёстой.
5.1.7. Устөрөгчийн хөргөлттэй турбогенератор ба синхрон
компөнсаторыг шинээр ашиглалтанд оруулахад устөрөгчийн даралт нь
хэвийн байх ёстой.

Идэвхтэй хэсгүүд нь устөрөгчийн буюу устөрөгч-усан хөргөлттэй
турбогөнераторыг агаарын хөргөлтэйгээр ачаалалтай ажиллуулахыг
хориглоно.

Ийм машиныг богино хугацаанд ачаалалгүй горимд өдөөлт
өгөхгүйгээр заводын зааварт заагдсан температуртай агаараар хөргөж
ажиллуулахыг зөвшөөрнө.

ТВФ серийн турбогенератортой бол сүлжээнд залгахгүйгээр тур
өдөөлт өгч болно.
5.1.8. Генератор ба синхрон компенсаторын гал унтраах байгууламжийг
цаг ямагт ажиллагааны бэлэн байдалд байлгаж, шаардлага гармагц
ажиллаж эхлэх нөхцөлийг нь хангасан байх ёстой.
5.1.9. Генератор ба синхрон компенсаторыг явуулах ба ашиглалтын
үед дараах зүйлүүдэд тавих байнгын хяналтыг зохион байгуулсан байх
ёстой. Үүнд :
-Статор, ротор, өдөөлтийн системийн цахилгааны үзүүлэлтүүд,
-Статорын ороомог ба гангийн болон хөргөлтийн биетүүдийн
температур
-Гол ба холхивчийн нягтруулга,
-Шүүлтүүр дэх даралт, ороомог ба бусад идэвхитэй хэсгүүд болон
бүтцүүдээр дамжин өнгөрөх цэвэр усны хувийн эсэргүүцэл ба
зарцуулалт.
-Устөрегчийн цэвэршилт ба даралт,
-Нягтруулганд очих тосны температур ба даралт, нягтруулга дахь тос-
усны даралтын уналт
-Шингэнээр хөргөх системийн няпг,
-Устөрөгчийн ба бүрэн усан хөргөлттэй турбогенераторын корпус дахь
хийн чийглэг,
-Турбогенераторын демпферийн бак ба хөвүүрт усан таглааны тосны
түвшин, гидрогенераторын холхивч ба подпятникийн тэвшин дэх тосны
түвшин,
-Турбогенераторын холхивч ба контактын цагирагийн доргио
-Гидрогенераторын холхивч ба крестовины доргио
5.1.10. Ажиллагаанд буюу бэлтгэлд байгаа генератор ба синхрон
компенсаторын хий тосны ба усан системийн ажиллагааны
үзүүлэлтүүдэд дор дурьдсан хугацаанд хяналт шалгалт хийх ёстой.
Үүнд:
-Генераторын их биеийн хөргөлтийн устөрөгчид чийг үүсэх
температурыг 7 хоногт 1-ээс

доошгүй удаа шалгах боловч хэрэв хийг хатаах систем нь гэмтсэн буюу
чийглэг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон тохиолдолд хоногт
нэгээс доошгүй удаа,
-Машины их биеийн нягт / устөрөгчийн алдагдал / -ийг сард 1-ээс
доошгүй удаа,
-Бүрэн усан хөргөлттэй турбогенераторын их биеийн доторхи
чийглэгийг байнга автоматаар,
-Машины их бие дэх устөрөгчийн цэвэршилт, хий баригч, холхивчын
картер, гаргалгын экрантай гүйдэл дамжуулагч болон "ноль" гаргалгын
гэрт устөрөгчийн агууламж ямар байгааг 7 хоногт нэгээс доошгүй удаа
хийн химийн шинжилгээгээр болон дохиологч автомат хий шинжлэгчээр
тасралтгүй,
-Дохиологч автомат хий шинжлэгч ажилгүй болсон тохиолдолд хоногт 1
-ээс доош гүй удаа химийн шинжилгээгээр,
-Машины их биеийн дотор, хөвүүрт усан таглаанд, генераторын тос
цэвэрлэх байгууламжийн устөрөгчийг ялгах сав ба үлээлгийн саван
дахь устөрөгчийн доторхи хүчилтөрөгчийн агууламжид батлагдсан
графикийн дагуу химийн шинжилгээ хийж тодорхойлох
-Генераторын ороомог ба бусад хэсгүүдийн хөргөлтийн систем дахь
цэвэр усны чанарыг ашиглалтын зааврын дагуу шалгах.
5.1.11. Устөрөгчийн цэвэршилт дараахь хэмжээнд байх ёстой. үүнд:
-Устөрөгчийн шууд хөргөлттэй генератор болон бүх төрлийн синхрон
компенсаторуудад
98%-иас доошгүй.
-Устөрөгчийн илүүдэл даралт нь 0.5 кг/см2 / 50кпа/ ба түүнээс дээш
даралттай шууд бус устөрөгчийн хөргөлттэй генераторын их бие дэх
цэвэршилт нь 98%-иас доошгүй байна.
-Устөрөгчийн илүүдэл даралт нь 0.5 кг/см2 / 50кпа/ хүртэл байхад
генераторын их бие дэх устөрөгчийн чийг үүсэх температур нь ажлын
даралт хэвийн байхад 15 -ээс ихгүй байх бөгөөд хий хөргөгчид орж
байгаа усны температураас ямагт бага байх ёстой.
Бүрэн усан хөргөлттэй генераторын их бие доторхи хийн чийг үүсэх
/чийг усжих/ температур нь ашиглалтын заавраар тогтоосон
хэмжээнээс ихгүй байх ёстой.
5.1.12. Генератор /синхрон компенсатор/-ийн их бие дэх устөрөгчийн
доторхи хүчилтөрөгчийн агууламж нь 1,2% -иас ихгүй байх ёстой, харин
генераторын тос цэвэрлэх байгууламжийн хөвүүртэй усан хаалт,
улээлгийн сав ба устөрөгчийг ялгах саванд 2%-иас ихгүй байхёстой.
5.1.13. Турбогенераторын шугамын ба "ноль" гаргалгын бүрхүүл,
экрантай гүйдэл дамжуулагч болон холхивчын тэвшин дэхь
устөрөгчийн агуулга нь 1 %-иас бага байх ёстой. үүнээс их тохиолдолд
турбогенераторыг ажилуулахыг хориглоно.
5.1.14. Генераторын их бие доторхи устөрөгчийн даралтын хэлбэлзэл
нь устөрөгчийн илүүдэл даралт 1кг/см^ /100КПа/-аас ихгүй /буюу
хэвийн/ байхад 20%-иас ихгүй, илүүдэл даралт хэвийн хэмжээнээс их
байхад хэлбэлзэл нь -+0.2кг/см^ /-+20КПа/-аас илүүгүй байх ёстой.
5.1.15. Устөрөгчийн хөргөлтэй синхрон компенсаторын тосны насосны
сорох шугамны тосны илүүдэл даралт нь 0.2кг/см^ /20КПа/-аас багагүй
байх ёстой.

5.1.16. Генераторын ротор эргэж байх ба зогсож байх үеүдэд
нягтруулагчийн тосны даралт машины их бие дэх устөрөгчийн
даралтаас их байх ёстой.

Даралтын уналтын дээд доод хязгаарыг үйлдвэрлэсэн заводын
зааварт тусгасан байх ёстой.
5.1.17. Турбогенераторын голын нягтруулгын тосхангамжийн системын
даралт тохируулагч нь байнга ажиллаж байх ёстой. /Нягтруулагч,
шахагч, тэнцүүлэгч/

Генераторын голын нягтруулгын тосны системийн тос
дамжуулагч шугаман дээр тавигДсан хаалтуудыг онгойлгосон /ажлын /
байдалд нь ломбодсон байх ёстой.
5.1.18. Генераторын хөргөлтийн устөрөгчийн хоногийн алдагдал нь
ажлын даралтанд байгаа нийт хийн 5%-иас ихгүй, үлээлгийгхамтатган
тооцсон хоногийн зарцуулалт нь мөн нийт хийн 10%-иас ихгүй байх
ёстой.

Синхрон компенсаторын устөрөгчийн хоногийн зарцуулалт нь
түүн дэх нийт хийн 5%-иас ихгүй байх ёстой.
5.1.19. Генераторыг нарийн синхронизаци хийж сүлжээнд залгах ёстой.
Нарийн синхронзаци хийх үед синхрон бус залгахаас сэргиийлэх
хоригийг залгасан байвал зохино.

Хэрэв үйлдвэрлэгч заводаас зевшөөрсөн буюу техникийн
нөхцлөөр зөвшөөрөгдсөн бол генераторыг өөрөө синхрончлогдох
аргаар сүлжээнд залгаж болно.
5.1.20. Агрегат эвдрээгүй буюу турбины тохируулгын системд гэмтэл
гараагүй байхад генератор ачаалал хаявал үзлэг, шалгалтхийлгүйгээр
буцааж сүлжээнд залгахыг зевшөөрнө.
5.1.21. Генератор ба синхрон компенсаторын хүчдэлийг нэмэгдүүлэх
хурдыг хязгаарлахгүй. Бүх генераторуудад идэвхитэй /активный/
ачаалал авах хурд нь зуух, турбины ажиллагааны нөхцлөөс хамаарна.

Шууд бус хөргөлттэй ороомог бүхий генератор ба синхрон
генераторын статор ба роторын гүйдлийн өсөлтийн хурдыг
хязгаарлахгүй, мөн шууд хөргөлттэй ороомог бүхий
турбогенераторынхыгхязгаарлахгүй.

Шууд хөргөлттэй ороомог бүхий турбогенератор хэвийн горимоор
ажиллаж байхад энэ хурд нь актив ачаалал авах хурдаас ихгүй байх
бөгөөд харин аваарийн нөхцөлд хязгаарлагдахгүй.
5.1.22. Нэгэн зэрэгхэвийн хэмжээнээс хүчдэл +-5%, давтамж +-2,5%,
хүртэл хэлбэлзэхэд /ЗОмвт ба түүнээс дээш чадалтай
турбогенераторын чадлын коэффициент нь хэвийн байхад болон
хөргөлтийн параметрүүд ба чадлын коэффицент нь тогтворжсон үед
удаан хугацаанд дээд ачаалал авч байхад/ чадлын коэффицент нь
хэвийн нөхцөлд генераторын ба синхрон компенсаторын хэвийн чадал
хадгалагдаж үлдэх ёстой бөгөөд, хүчдэл өсч, давтамж буурсан үед
эдгээрийн үнэмлэхүй хэмжээний нийлбэр нь 6%-иас ихгүй байх ёстой.

Генераторийн чадал ба хөргөлтийн параметрүүд хэвийн байгаа
нөхцөлд хүчдэл -+5% хүртэл хэлбэлзснээс роторын гүйдэл удаан
хугацаагаар дээд хэмжээнд байхыг зөвшөөрнө.

Генератор дээд чадлаараа ажиллаж, хүчдпийн хэлбэлзэл -+5%
хязгаарт байх тохиолдолд роторын гүйдлийг дээд хэмжээнд удаан

хугацаагаар барихыг, зөвхөн хөргөлтийн параметрүүдийг зохих
хэмжээнд байлгах нөхцөлд зөвшөөрнө.

Бүх генератор ба синхрон компенсаторын ажлын хүчдэлийн дээд
хэмжээ нь хэвийн хүчдлийн 110%-иас ихгүй байх ёстой.

105-%-иас дээш хүчдэлд генератор ба синхрон компенсаторын
бүрэн чадлын зөвшөөрөгдөх хэмжээг үйлдвэрлэсэн заводын заавар
буюу туршилтын үр дүнг үндэслэн тогтооно.
Генератор ба синхрон компенсаторын хүчдэл хэвийн хэмжээний 95%-
иас доош байхад статорын гүйдэл нь зөвшөөрөгдөх хэмжээний 105%-
иас ихгүй байх ёстой.
5.1.23. Хөргөлтийн биеийн даралт ба температур хэвийн байхад
генератор ба синхрон комленсаторуудыг гүйдлээр удаан хугацаанд хэт
ачаалахыг хориглоно.

Аваарийн нөхцөлд улсын стандарт ба техникийн нөхцлийн дагуу
түр хугацаанд генератор ба синхрон компенсаторыг статор ба роторын
гүйдлээр нь хэт ачаалахыг зөвшеөрнө. Хэрэв энэ талаар заавар
байхгүй бол эрчим хүчний системд аваари гарахад 5.1-р хүснэгтэд
заасан хэмжээгээр богино хугацаанд генератор ба синхрон
компенсаторыг статорын гүйдлээр нь хэт ачаалахыг зөвшеернө.

Хүснэгт 5.1. Генератор ба синхрон компенсаторыг статорын
гүйдлээр хэт ачаалах зөвшөөрөгдөх хэмжээ. /дахин/

Хэт ачааллын Статор нь шууд бус Статор нь шууд хөргөлттэй бол

хугацаа мин. /ихгүй/ хөргөлттэй бол Усаар Ус төрөгчөөр

60 1,1 1,1 -

15 1,15 1,15 -

10 - - 1,1

6 1,2 1,2 1,15

5 1,25 1,25 -

4 1,3 1,3 1,2

3 1.4 1,35 1,25

2 1,5 1,4 1,3

1 2,0 1,5 1,5

Нэмэгдэл хөргөлттэй генератор ба синхрон компенсаторын

өдөөлтийн гүйдлээр хэт ачаалагдах хязгаар нь статорын хэт

ачаалагдах хэмжээгээр тодорхойлогдоно.

Роторын ороомог нь устөрөгчийн шууд хөргөлттэй

турбогенераторын өдөөлтийн гүйдлээр хэт ачаалагдах хязгаар нь

гүйдлийг роторын хэвийн гүйдэлд харьцуулсан харьцаагаар

тодорхойлогдоно. / хүснэгт 5.2 /

Хүснэгт 5.2. Турбогенераторыг роторын гүйдпээр хэт ачаалах

зөвшөөрөгдөх хэмжээ. /дахин/

Хэт ачаалах Турбогенераторууд
хугацаа.

мин. /ихгүй/ ТВФ. /ТВФ-120-2 - ТГВ,ТВВ.(500 МВт хүртэл

оос бусад/ чадалтай) ТВФ-120-2.

60 1,06 1,06

4 1,2 1,2

1 1,7 1,5

0,5 2,0 -

0,33 - 2,0

5.1.24. ГенераторУн статорын ороомогт буюу хүчдлийн хэлхээнд 1
фазын газардлага гарах тохиолдолд, блокийн генератор /синхрон
компенсатор/ буюу блок нь генераторын таслагчгүй бол автоматаар
таслагдах ёстой. Хэрэв хамгаалалт ажиллахгүй байвал яаралтай
ачаалалыг хөнгелж сүлжээнээс таслах хэрэгтэй.

Хэрэв турбогенератор, гидрогенератор ба синхрон
компенсаторын чадал бага боловч богино залгааны гүйдэл нь 5 А-аас
их бол газардлага гарахад дээрхийн адил арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэрэв богино залгааны гүйдэл нь 5 А-аас бага бол 2 цаг хүртэл
ажиллуулаад мөн таслах арга хэмжээ авах ёстой.

Хэрэв газардлага статорын ороомогт гараагүйг мэдсэн бол
станцын буюу цахилгаан сүлжээний газрын ерөнхий инженерийн
шийдвэрээр генератор буюу синхрон компенсаторыг 6 цаг хүртэл
хугацаанд ажиллуулж болно.
5.1.25. Хэрэв роторын ороомгийн шууд хөргөлттэй турбогенераторын
өдөөлтийн хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцэл муудсан тухай дохио
өгөгдвөл 1 цагийн дотор, хэрэв газардлага гарсан бол тэр даруйд нь
бэлтгэл өдөөлтөнд шилжүүлэх хэрэгтэй.

Хэрэв дээрхи хугацаанд өдөөлтийн хэлхээний хөндийрүүлгийн
эсэргүүцэл хэвийн хэмжээнд орвол өдөөлтийг ажиллагаагнд үлдээх.

Хэрэв бэлтгэл өдөөгч байхгүй буюу ашиглах боломжгүй болон
хөндийрүүлгийн эсэргүүцэл цаашид үргэлжлэн буурах /үйлдвэрлэсэн
заводын зааварт тусгагдсан хэмжээ буюу бусад техникийн нормативаас
доош орох/тохиолдолд 1 цагийн дотор турбогенераторын ачааалалыг
хасаж сүлжээнээс таслан засварт оруулна.

Роторын ороомог нь нэмэлт хөргөлттэй турбогенераторын
өдөөлтийн хэлхээнд газардлага гарвал бэлтгэл өдөөлтөд шилжүүлэх
ёстой. Хэрэв газардлага нь арилвал генераторыг ажилд үлдээж болно.

Турбогенераторын роторын ороомогт газардлага гарсан бол
зогсоох боломж гармагц зогсоож засварт оруулах хэрэгтэй. Засварт
гаргах хүртэл роторын ороомог нь их биедээ холбогдсон тогтвортой
газардлагатай үед, роторт газартай холбогдсон давхар газардлага
гарвал дохиолол өгөх буюу таслах үйлчилгээтэй хамгаалалт хийж өгөх
шаардлагатай.

Энэ дохиолол ажиллавал турбогенераторын ачааллыг хасаж
сүлжээнээс тасалбал зохино.
5.1.26. Турбогенераторын фазуудын гүйдлийн зөрүү нь хэвийнхээс
12%-иас ихгүй, синхрон компенсаторынх 20%-иас ихгүй байвал
тэдгээрийг удаан хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрнө.

Статорын ороомог нь шууд бус агаарын хөргөлттэй
гидрогенераторт 125 MB.А хүртлэх чадалтай бол фазын гүйдлий:-;
зөрүү 20 %, 125 МВ.А-аас их чадалтай бол 15 % байхыг зөвшөөрнө.

Харин шууд бус усан хөргөлттэй гидрогенераторт бол фазын
гүйдлийн зөрүү ньЮ % байж болно. Бүх тохиолдолд аль нэг фазын
гүйдэл хэвийн хэмжээнээс их байж болохгүй
5.1.27. Турбогенераторыг богино хугацаанд бага ачаалалтайгаар
өдөөлтгүйгээр асинхрон горимд ажиллуулж болно. Ороомог нь шууд
бус хөргөлттэй турбогенераторыг дээрхи горимоор 30 минутаас ил
үүгүй хугацаанд хэвийн чадлын 60% хүртэл ачаалал өгч ажиллуулж
болно.

Шууд хөргөлт бүхий ороомогтой турбогенераторыг өдөөлтгүйгээр
асинхрон горимд ажиллуулахад зөвшөөрөгдөх ачаалал ба хугацааг
заводын зааварт тусгаагүй бол тусгай туршилтын дүн буюу техникийн
нормативыг үндэслэн тогтооно.

Асинхрон горимоор ажиллаж болох эсэхийг түүний сүлжээнд
үйлчлэх нөлөөллийг тооцоолох буюу турших замаар шийдвэрлэнэ.

Шахмал ялтсан ротор /с наборными зубцами/ -той усан ба
турбогенераторыг өдөелтгүйгээр асинхрон горимд ажиллуулахыг
хориглоно.

Цахилгаан станцын бусад генераторууд хэвийн ажиллаж байхад,
аль нэг генератор тусдаа едөөлттэй синхрон бус ажиллахыг хориглоно.
5.1.28. Генераторыг хөдөлгүүрийн горимоор ажиллуулах хугацаа ба
тийнхүү ажиллуулж болох эсэхийг турбины ажиллах нөхцлийг
харгалзан үйлдвэрлэсэн заводын буюу техникийн нормативийг
үндэслэн шийдвэрлэнэ.
5.1.29. Генераторыг удаан хугацаагаар чадлын коэффициентыг нь
хэвийн хэмжээнээс доогуур ажиллуулах ба хэт өдөөлттэй синхрон
компенсаторын горимд ажиллуулахыгхөргөлтийн үзүүллэлтүүд хэвийн
бөгөөд өдөөлтийн гүйдэл удаан хугацаанд зевшөөрөгдөх хэмжээнээс
ихгүй тохиолдолд зөвшөөрнө.

Синхрон компенсаторын буюу дутуу өдөөлттэйгээр синхрон
компенсаторын горимд ажиллах генераторын реактив ачаалалын
хязгаарыг тусгай дулааны туршилт буюу техникийн нормативын
шаардлагыг үндэслэн тогтооно.
5.1.30. Шууд бус хөргөлт бүхий ороомогтой генераторын чадлын
коэффициентийг нэгхүртэл дээшлүүлэн бүрэн хүчин чадлаар нь удаан
хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрнө.

Шууд хөргөлт бүхий ороомогтой генераторын чадлын
коэффициентийг нэг хүртэл дээшүүлэх буюу дутуу өдөөлттэй
ажиллуулахад удаан хугацаагаар ачаалах ачаалалын зөвшөөрөгдөх
хэмжээг заводын заавар буюу хэрэв заавар байхгүй бол сүлжээнд
тогтвортой зэрэгцээ ажиллах нөхцлийг харгалзан техникийн
нормативийг үндэслэн тогтооно.

Генераторыг дутуу өдөөлттэй горимоор тогтмол ажиллуулах
болвол өдөөлтийн гүйдлийн доод хэмжээг автоматаар хязгаарлах
нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой.
5.1.31. Ороомог нь шууд шингэнээр хөргөгддөг генераторын ус буюу
тосны эргэлт зогсвол хоосон явалтаас бусад горимд өдөөлтгүй
ажиллуулахыг хориглоно.

Хэрэв шингэнээр хөргөгддөг ороомогтой генераторийн
хөргөлтийн шингэний эргэлт зогсвол ачааллыг 2 минутын дотор
автоматаар хасаж сүлжээнээс таслан едөөлтийг зогсоох шаардлагатай.
5.1.32. Өдөөлтийн систем нь агааарын хөргөлттэй ба генератор буюу
синхрон компенсаторын ороомог нь хийн хөргөлттэй бол тэдгээрийн
өдөөлтийн бүх хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцэл 500-1000 вольтын
мегаомметрээр хэмжихэд 0.5 МОм -оос багагүй байх ёстой.

Роторын ороомог ба өдөөлтийн систем нь усан хөргөлттэй бол
өдөөлтийн хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүүцэл ямар байхыг
заводын заавар буюу цахилгаан тоноглолыгтурших норм -ыг үндэслэн
тогтооно.

Өдөөлтийн хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцэл нь нормоос
доогуур генератор ба синхрон компенсаторыг ажиллуулах зөвшөөрлийг
цахилгаан станц буюу цахилгаан шугам сүлжээний ерөнхий инженер
энэ дүрмийн 5.1.25-д заагдсан шаардлагыг харгалзан өгнө.
5.1.33. Генераторын ороомогба шулуутгагч байгууламжид ашиглагдах
цэвэр ус /хөнди.йрүүлэгч тос/ -ны чанар нь генератор ба өдөөптийн
системийг ашиглах заводын буюу нэг маягын зааврын шаардлагыг
хангасан байвал зохино.

Шингэн хөргөлтийн системд тавигдсан шүүлтүүр нь байнга
ажиллагаанд байх ёстой.

Цэвэр усны хувийн эсэргүүцэл 100 кОм.см хүртэл буурахад
дохио өгөгддөг, 50 кОм.см хүртэл буурахад генераторыг ачаалалгүй
болгож, сүлжээнээс таслан өдөөлтийг зогсоодог байх ёстой.
5.1.34. Генератор, синхрон компенсатор ба өдөөгчийн холхивч, голын
нягтруулгын хөндийрүүлгийн эсэргүүцэл нь тосны шугам бүрэн
угсрагдсан байхад 1000 вольтын мегаомметрээр хэмжихэд 1 МОм-оос
доошгүй байх ба усан генераторын холхивч ба ивүүрынх 0.3 МОм-оос
багагүй /хэрэв зааварт илүү шаардлага тавигдаагүй бол/ байх ёстой.

Турбогенераторын холхивч ба голын нягтруулга, агаарын
хөргөлттэй синхрон компенсаторын холхивч, усан генераторын холхивч
ба ивүүрийн /хэрэв бүтэц нь шалгах боломжтой бол/ хөндийрүүлгийг
сард 1-ээс доошгүй удаа шалгаж байвал зохино.

Устөрөгчийн хөргөлттэй синхрон компенсаторын холхивчийн
хөндийрүүлгийн эсэргүүцлийг их засварын үеэр шалгана.
5.1.35. Трансформатортой блокоор ажиллаж байгаа генераторийг
гэмтээхгүйн тулд генераторын тосон таслуур бүрэн бус фазаар тасрах
буюу залгагдахад генераторыг зэргэлдээх секц буюу шинийн системийн
тосон таслуураар таслах хэрэгтэй.
5.1.36. Турбогенераторын холхивчийн доргио энэ дүрмийн 4.4.26-д
заасан шаардлагыгхангах ёстой.
750 баЮОО об/мин эргэлттэй синхрон компенсаторын холхивчийн
доргионы давхар амплитуд нь 80 мкм-ээс ихгүй байх ёстой.

Турбогенераторын контактын цагирагын доргиог 3 сард 1-ээс
доошгүй удаа шалгах бөгөөд, доргио нь ЗООмкм-ээс ихгүй байвал
зохино.
5.1.37. Угсралтаас буюу их засвараас гарсан генератор, синхрон
компенсаторт хатаалга хийлгүйгээр ажилд оруулж болно.

Цахилгаан тоноглолыг турших норм-оор зарим тохиолдолд
хатаалт хийх шаардлага гарч болно.
5.1.38. Устөрөгчийн шууд хөргөлттэй ороомог бүхий генераторыг
устөрөгчөөр дүүргэх буюу хоослох үйлдлийг роторыг зогсоох буюу
зөвхөн гол эргүүлэх байгууламжаар эргүүлж байх үед хийж болно.

Аваарийн үед роторын эргэлт бүрэн зогсоогүй байхад
устөрөгчийг гаргах ажлыг эхэлж болно.

Генератор /синхрон компенсатор /-ын устөрөгч буюу агаарыг
инертийн хий /нүүрс хүчлийн хий буюу азот/ -ээр, устөрөгчийн
хөргөлттэй генераторын хий тосны системийг ашиглах зааврын дагуу
шахаж зайлуулна.
5.1.39. Устөрөгчийн хөргөлттэй генераторуудтай цахилгаан станцын
бэлтгэлд байгаа устөрөгч нь ашиглалтын зарцуулалтын 10 өдрийн
хэмжээтэй тэнцэхээр ба хамгийн том генераторын хөргөлтийн
системийг нэг удаа дүүргэхээр хэмжээтэй байх ба нүүрсхүчлийн хий
буюу азотын нөөц нь хамгийн их хийтэй генераторийг 6 дахин дүүргэж
чадахаар байх ёстой.

Хэрэв цахилгаан станц бэлтгэл электролизертэй бол
устөрөгчийн нөөцийг 50 % -иар багасгаж болно.
5.1.40. Устөрөгчийн хөргөлттэй синхрон компенсатор суурилагдсан дэд
станцуудад ашиглалтын 20 хоногын зарцуулалт буюу хамгийн их хийн
багтамжтай компенсаторыг 1 удаа дүүргэх устөрөгчийн нөөцтэй байх
ёстой.

Хэрэв электролизийн төхөөрөмжтэй бол 10 хоногийн ашиглалтын
зарцуулалт буюу хамгийн их хийн багтаамжтай компенсаторыг дүүргэх
хэмжээний устөрөгчийн нөөцтэй байх ёстой.

Дэд станц дахь нүүрсхүчлийн хий буюу азотын нөөц нь уг
компенсаторыг 3 удаа дүүргэх хэмжээтэй байх ёстой.
5.1.41. Хийн хөргөлтийн систем /хий дамжуулах хоолой, арматур, хий
хөргөгч/, генераторын доторхи ороомгийг шингэнээр шууд хөргөх
системийн эд ангиуд болон усан ба хий-тосон системийн цахилгаан
тоноглолуудын үйлчилгээ ба засварын ажлууд болон,
турбогенераторыг агаарын хөргөлтөөс устөрөгчийнхөд шилжүүлэх буюу
эсрэгээр шилжүүлэх, тосон нягтруулгыг хүлээн авах, генераторын
устөрөгчийн даралт ба чийг цэвэршилтийн байдлыг зохих хэмжээнд
байлгах үүргийг цахилгаан станцын цахилгаан цех хариуцана.

Генераторын голын нягтруулгын /тосны даралт тохируулагчийг
оролцуулан/ систем, голын бүх төрлийн тосон нягтруулга, хий хөргөгч
хүртэлх хөргөлтийн усны хуваарилах сүлжээ ба тоноглолууд болон
генератороос гадагш хаягдаж байгаа хөргөлтийн цэвэр ус өгөх ба хаях
системийн тоноглолуудын ажиллагаанд хяналт тавих ба засварлах
үүргийг турбин буюу зуух турбины нэгдсэн цех хариуцна.

Хэрэв цахилгаан станцад засварын тусгай цехтэй бол дээрхи
тоноглолуудын засварыг уг цех хариуцан гүйцэтгэнэ.
5.1.42. Генераторын их ба урсгал засварыг турбины их ба урсгал
засвартай хамт хийнэ. Синхрон компенсаторын их засварыг 4-5 жилд 1
удаа хийнэ.

Ашиглалтанд оруулснаас хойш 8000 цаг орчим ажилласны дараа
турбогенератор ба синхрон компенсаторын роторыг сугалан авч,

статорын духны хэсгийн ороомгийн бэхэлгээг чангалах, статорын
фазуудын шаантгийг солих, шинний бэхэлгээ, кронштейнийг шалгах,
статорын зүрхэвчийн бэхэлгээ, шахалтыг шалгах ажлуудыг хийж
гүйцэтгэнэ.

Генератор ба синхрон компенсаторын дараагийн засваруудаар
шаардлагатай тохиолдолд буюу техникийн нормативын шаардлагаар
роторыг сугалах эсэхийг шийдвэрлэнэ.
5.1.43. Генератор ба синхрон компенсаторт цахилгаан тоноглолд
туршилт хийх норм-ын дагуу урьдчилан сэргийлэх туршилт ба
хэмжилтүүд хийх ёстой.

5.2. Цахилгаан хөдөлгүүр

5.2.1. Цахилгаан хөдөлгүүр, түүний явуулах тохируулах байгууламж ба
хамгаалалт нь хөдөлгүүрийг явуулах ба ажлын горимд найдвартай
ажиллаж байх ёстой.
5.2.2. Цахилгаан станцын дотоод хэрэщээний шин дээр хүчдэл хэвийн
хэмжээний100-105%-дбаригдажбайхёстой. Зайлшгүй тохиолдолд
цахилгаан хөдөлгүүрийг хүчдэлийн хэлбэлзэл 90-110% байхад
ажиллуулж болно.
5.2.3 Цахилгаан хөдөлгүүр ба түүнд холбогдсон механизм дээр эргэх
чиглэлийг нь сумаар зааж тэмдэглэсэн байх ёстой.
Цахилгаан хөдөлгүүр ба түүний явуулах байгууламж дээр ямар
механизммыг хөдөлгөхөд зориулагдсаныг бичсэн байх ёстой.
5.2.4. Тоостой ба их чийгтэй байранд суурилагдсан үлээлэгтэй.
цахилгаан хөдөлгүүрийг хөргөлтийн цэвэр агаар өгөх байгууламжаар
тоноглосон байх бөгөөд, түүний температур нь заводын зааварт
заагдсан шаардлагыгхангасан байх ёстой.
5.2.5. Статорын идэвхит төмөр ба роторын болон агаарын усан
хөргөгчтэй хөдөлгүүрт, түүнд ус ирснийг мэдээлэх дохиололын
байгууламжаар тоноглогдсон байх ёстой.

Төхөөрөмж ба усан хөргөлтийн системийн ашиглалт, усны чанар
нь заводын зааврын шаардлагыгхангаж байх ёстой.
5.2.6. Холхивч нь албадлагын тосолгооны системтэй цахилгаан
хөдөлгүүрт тосны урсгал тасалдахад болон хариуцлагатай чухал
хөдөлгүүрийн холхивчийн температур зөвшөөрөгдөх хэмжээнээс
ихсэхэд дохиолол өгөх хэрэгсэл ба хөдөлгүүрийг зогсоох үйлчилгээтэй
хамгаалалт тавигдсан байх ёстой.
5.2.7. Дулаан-механикийн хариуцлагатай чухал тоноглолуудын
хөдөлгүүрүүдэд /эргэлтийн тохируулгатай хөдөлгүүрийг оролцуулан/
цахилгаан тэжээл тасалдах нөхцөлд, ажлын ба бэлтгэл эх үүсвэрээс
хүчдэл автоматаар дахин өгөгдөхөд, тэдгээр нь бүгдээрээ зэрэг өөрөө
явдаг байх нөхцөлийг хангасан байх ёстой. Тэжээл тасалдах хугацаа нь
технологийн ба бэлтгэл хамгаалалтын тавилаас хамаарах боловч 2,5
сек-ээс их байж болохгүй.

Хэрэв тооцоо туршилтаар хөдөлгүүрийн өөрөө залгагдах хугацаа
үүнээс их гэдэг нь батлагдвал хамгаалатын тавилыг нэмэгдүүлж болно.

Хариуцлагатай чухал механизмын нэрсийн жагсаалтыгстанцын
ерөнхий инженер баталсан байвал зохино.

5.2.8. Богино холбоотой ротор бүхий хөдөлгүүрийг хүйтэн байдлаас 2

дахин, халсан байдлаас 1 удаа давтан залгахыг зөвшөөрнө.

Хэрэв хөдөлгүүр нь үндсэн хамгаалалтаар тасарвал

хөндийрүүлэгийн эсэргүүцлийг хэмжиж,.шалгалтхийсний дараа дахин

залгахыг зөвшөөрне. Харицлагатай механизмын хөдөлгүүр нь

бэлтгэлгүй бол таслагдсан хөдөлгүүрт гадаад үзлэг хийгээд, дахин

залгахыг зөвшөөрнө.

Хэрэв бэлтгэл хамгаалалт ажиллаж зогссон бол, түүний

шалтгааныг олохгүйгээр хөдөлгүүрийг дахин залгахыг хориглоно.

5.2.9. Бэлтгэлд удаан хугацаагаар зогсож байгаа хөдөлгүүрийг еренхий

инженерээр батлагдсан графикийн дагуу механизмын нь хамтявуулж

шалгадаг байх ёстой.

Хэрэв хөдөлгүүр нь гадаа байрласан бөгөөд халаалтгуй бол,

явуулж туршихын өмнө статорын ороомгийн хөндийрүүлэгийн

эсэргүүцэл ба абсорбц /чийг шингээлт/-ийн коэффициентийг шалгах

ёстой.

5.2.10. Механизмтайгаа холбогдсон цахилгаан хөдөлгүүрийн холхивч

дээрх доргионы босоо ба хэвтээ /доргилтын хурдны дундаж квадрат

утга буюу хэлбэлзлийн амплитудыг хоёр дахин өсгөсөн/ чиглэл дэх

хэмжээ нь, заводын зааварт тусгагдсанаас их байж болохгүй

Хэрэв заводын заавартдоргионы хэмжээгзаагаагүй бол,

механизмтай нь холбосон хөдөлгүүрийн доргио нь дараах хэмжээнээс

ихгүй байвал зохино. Үүнд:

-Синхрон эргэлтийн давтамж об/мин 3000 1500 1000 750

-Холхивчийн зөвшөөрөгдөх доргио мкм 30 60 80 95

Эргэх хэсэг нь түргэн элэгддэг нүүрс бутлагч, тээрэм, утаа

сорогч, салхилуур зэрэг механизмуудын болон 15 -аас дээш жилийн

эдэлгээтэй хөдөлгүүрийн хувьд, агрегатыг холхивчийн харьцангуй их

доргиотойгооражиллуулахыгзөвшөөрнө. Тэгэхдээ доргионы хэмжээ нь

дор дурьдсанаас ихгүй байх ёстой. үүнд :

-Синхрон эргэлтийн давтамж об/мин 3000 1500 1000 750

-Холхивчийн зөвшөөрөгдөх доргио мкм 50 100 130 160

Хариуцлагатай механизмуудын доргиог ерөнхий инженерийн баталсан

графикт хугацаанд хэмжиж байвал зохино.

5.2.11. Хөдөлгүүрийн ачаалал, холхивчийн доргио, температур,

хөргелтийн усны даралт температурт хяналт тавих, холхивчийн

үйлчилгээ /тосны түвшинг зохих хэмжээнд байлгах/, ороомгийн

хөргөлтийн агаар буюу усыг тасалдуулахгүй байх болон хөдөлгүүрийг

явуулах зогсоох ажлыг, механизмыг нь хариуцдаг цехийн ээлжийн

хүмүүс гүйцэтгэх ёстой.

Хэрэв хөргөгчийн камераар гүйдэл дамжуулагч дайрч өнгөрсөн

байвал хөдөлгүүрийн хөргөпгийн схемийг цахилгаан цех хариуцан

үйлчлэх ёстой.

5.2.12. Дараах нөхцлүүдэд цахилгаан хөдөлгүүрийгяаралтай зогсоох

ёстой. Үүнд:

-Хүмүүс осолд өртөх,

-Хөдөлгүүрийн их биенээс болон явуулах ба өдөөх байгууламжаас

утаа буюу гал гарах,

-Механизмд нь эвдрэл гэмтэл гарах,

-Механизм буюу хөдөлгүүрийн доргио гэнэт огцом ихсэх,
-Холхивчийн халуун хэт ихсэх,
-Хөдөлгүүр хэт ачаалах,
-Хөдөлгүүр эвдрэлд орох аюултай /Усанд автах, ууранд үлээгдэх,
хэвийн бус шуугиан чимээ гарах г.м./ нөхцөл үүсэх.
5.2.13. 100 квт ба түүнээс дээш чадалтай хувьсах гүйдлийн болон,
технологийн хэт ачаалалд ордог механизмын хөдөлгүүрийн статорын
гүйдэлд байнга хяналт тавьдаг байх ёстой.
5.2.14. Дулааны хэмжүүр автоматикийн цехийн үйлчилдэг хаалтны
цахилгаан хөдөлгүүрээс бусад хөдөлгүүрт урьдчилан сэргийлэх үзлэг
хийх, засварлах болон тэдгээрийг авах ба буцааж суурилуулах ажлыг
цахилгаан цехийн хүмүүс гүйцэтгэх ёстой.
5.2.15. Агрегатад төвлөрүүлэлт ба жин тэнцүүлэлт хийх, холбох муфт
/хөдөлгүүрт ба механизмыг холбох /, гаднах холхивч, цахилгаан
хөдөлгүүрийн гулсах холхивчийн ивээс /вкладыш/, суурь ба рам,
тосолгооны систем /холхйвч нь албадлагын тосолгоотой бол/,
цахилгаан хөдөлгүүрийн ороомгийн хөргөлтөд очих агаар, усны хоолой,
статорт байрлуулаагүй хөргөгчийг авах, засах ба буцааж угсрах
ажлуудыг уг механизмыг үйлчлэгч цех буюу засварын гүйцэтгэгч
байгууллагын хүмүүс хийж гүйцэтгэх ёстой.
5.2.16. Цахилгаан хөдөлгүүрт урьдчилан сэргийлэх туршилт ба хэмжилт
хийх ажлыг "Цахилгаан тоноглолд туршилт хийх норм" -ын дагуу хийж
гүйцэтгэнэ.

5.3. Хүчний трансформаторууд ба тосон реакторууд

5.3.1. Трансформатор /автотрансформатор/ ба тосон реактор /цаашид
реактор гэнэ/ -ын удаан хугацааны найдвартай ажиллагааг хангахын
тулд:
-Ачаалал, хүчдэл ба температурыг тогтоогдсон нормд барьж ажиллах
-Хөндийрүүлэгч ба тосны үзүүлэлтүүдийг норм хэмжээнд нь байлгах
-Хөргөлт, хүчдэлийн тохируулга, тосны хамгаалалтын байгууламжуудыг
бүрэн бүтэн байлгах ёстой.
5.3.2. Хийн хамгаалалттай трансформатор /реактор/-ын тагийн налуу
нь хийн реле тал руугаа 1%-иас доошгүй өндөрссөн, тосны хоолой нь
тэлэгч сав руугаа 2%-иас доошгүй өндөрссөн байхаар байрлуулсан
байх ёстой.
Гадагш хаягч хоолой нь тэлэгч савны (бакны) хоолойтой холбогдсон
байх ёстой. Шаардлагатай тохиолдолд гадагш хаягч хоолойн мембран
/диафрагма/-ийг заводынхтай адил мембранаар солих ёстой.
5.3.3. Гал унтраах суурин хэрэгслүүд, тос хүлээн авагч, тос цуглуулагч
ба юүлэгчүүд нь байнга хэвийн байдалд байх ёстой.
5.3.4. Гадна байрлалтай трансформатор, реакторын тосны бакуудад
станцын буюу дэд станцын дугаар, тэдгээрт өгсөн диспетчерийн
нэгдсэн нэрийг бичсэн байвал зохино. Трансформаторын пункт ба
камерийн хаалганд мөн дугаарыг нь бичнэ.

Нэг фазын трансформатор, реакторын бакуудыг фазын ялгах
өнгөөр будна. Гадна байрлалтай трансформатор реакторыг, агаар ба
тосны үйлчилгээнд тэсвэртэй өнгөлөг будгаар будна.

5.3.5. Трансформатор реакторын хөргөлтийн төхөөрөмжийн цахилгаан
хөдөлгүүрийн тэжээл нь хоёр эх үүсвэртэй байх ба, тосны албадмал
эргэлттэй бол тэжээлийн бэлтгэлийг залгах автоматтай байх ёстой.
5.3.6. Трансформатор ачаалалтай байхад хүчдэлийг тохируулагч
байгууламж нь байнга ажиллагаанд бөгөөд автомат горимд байх ёстой.

Түүний ажиллагааг үйлдлийн тоог заадаг тоолуурын
ажиллагаагаар хянана. Трансформаторын хүчдэл тохируулагч
байгууламжийг сүлжээн дэх хүчдэлийн хэлбэлзэл хэрэглэгчдийн
шаардлагын хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд, техникийн удирдлагын
шийдвэрээр, автомат бус алсын удирдлагын горимд ажиллуулж болно.

Трансформатор, реакторын хүчдэлийн тохируулгын
төхөөрөмжийг хүчдэлтэй байхад гараар сольж залгахыг хориглоно.
5.3.7. Трансформаторын дэд станц ба камерын салхижуулалт нь
нормчлогдох бүх горимд трансформаторын хэвийн ажиллагааг хангах
ёстой.
5.3.8. Агаар ба тосны албадмал эргэлттэй трансформатор ба реактор,
ус ба тосны албадмал эргэлттэй трансформаторын хөргөх байгууламж
нь трансформатор буюу реакторыг залгахад / таслахад / автоматаар
зэрэг залгагддаг байх ёстой.Тосны албадмал эргэлт нь ачааллаас үл
хамааран тасралтгүй байх ёстой.

Хөргөлтийн системийг залгах / салгах / дарааллыг заводын
зааврын дагуу тогтоосон байх ёстой.

Тос, усны эргэлт нь зогсох буюу салхилуурууд нь зогсоход дохио
өгдөг систем нь залгагдаагүй буюу ажиллагаагүй нөхцөлд албадмал
хөргөлттэй трансформатор, реакторыг ашиглахыг хориглоно.
5.3.9. Агаарын албадмал хөргөлттэй ба ердийн тосон хөргөлттэй
трансформаторын салхилуурын хөдөлгүүр нь тосны температур 55°С
хүрэхэд буюу температур нь хэд ч байсан ачаалал нь номинал
хэмжээнд хүрмэгц залгагдаж, тосны температур нь 50°С хүртэл
буурахад / ачаалал нь хэвийнхээс бага байхад / автоматаар таслагддаг
байх ёстой.

Трансформаторыг үлээлэггүй ажиллуулах нөхцлийг заводын
заавраар тодорхойлно.
5.3.10. Хэрэв трансформатор нь тос усан хөргөлттэй бол тос
хөргөгчийн тосны даралт нь түүний эргэлтийн усны даралтаас 0,1 кг /
см2 /10 кПа /-аас багагүй өндөр байх ёстой.

Усны эргэлтийн системийг тосны дээд давхаргын температур 15
°С-ээс багагүй байхад тосны насосыг явуулсны дараа залгах ба тосны
температур 10 °С-ээс доош байхад таслах ёстой. Тос хөргөгч, насос ба
усны шугамыг хөлдөхөөс хамгаалсан арга хэмжээ авагдсан байвал
зохино.
5.3.11. Ажиллагаагүй трансформатор /реактор/ -ын тэлэгчид байгаа
тосны түвшин нь трансформатор /реакторын/ дотор байгаа тосны
температурт тохирсон хэмжээнд байх ёстой .
5.3.12. Хэвийн ачаалалтай үед тосны дээд давхаргын температур /
хэрэв заводаас тогтоосон хэмжээ байхгүй бол/ нь албадмал хөргөлттэй
трансформатор /реактор/-т 75 °С-ээс ихгүй, ердийн тосон ба агаарын
хөргөлттэй бол 95 °С-ээс ихгүй байх ба ус тосон хөргөлттэй

трансформаторын тос хөргөгчид орж байгаа тосны температур 70 °С-
ээс ихгүй байх ёстой.
5.3.13. Ачаалал хэвийн хэмжээнээс ихгүй үед ороомгийн аль ч салааны
хүчдэл хэвийнхээс 10%-иар их байхад трансформаторыг удаан
хугацаанд ажиллуулж болно. Энэ тохиолдолд ороомгуудын хүчдэл
ажлын хүчдэлийн дээд хязгаараас хэтрээгүй байх ёстой.

Хүчдэл тохируулахад зориулсан салаатай саармаг цэгтэй буюу
тохируулагч трансформаторуудтай угсраа ажиллах зориулалттай
автотрансформаторын хүчдэлийн өсөлтийн зөвшөөрөгдөх хэмжээг
үйлдвэрлэсэн завод тогтооно.
5.3.14. Хэрэв ороомгийн салаа дээр хүчдэл хэвийн хэмжээнээс
хэтрээгүй байвал тосон трансформаторын аль ч ороомгийн салааг
хэвийн гүйдлийн 5% -иар хэт ачааллахыг зөвшөөрнө.

Үүнээс гадна трансформаторын ажиллах горимтой уялдуулан
үйлдвэрлэсэн заводын заавар ба трансформаторын ашиглалтын
заавраар тогтоосон хэмжээ ба хугацаанд үе үе хэт ачааллаж болно.

Нам хүчдэлийн ороомогт нь генератор, синхрон компенсатор
буюу ачаалал залгагдсан автотрансформаторын өндөр хүчдэлийн
ороомгийн ерөнхий хэсгийн гүйдэлд байнга хяналт тавьж байвал
зохино.
5.3.15. Аваарийн горимдтрансформаторын хөргөлтийн систем, өмнөх
ачаалал, хөргөгч биеийн температур, хугацааг харгалзахгүйгээр дор
дурьдсан хязгаарт багтаан трансформаторыг хэт ачааллаж болно. Үүнд
а. Тосон трансформатор
-Гүйдлээр хэт ачааллах хувь 30 45 60 75 100
-Хэт ачааллах хугацаа минут 120 80 45 20 10
б. Хуурай трансформатор
-Гүйдлээр хэт ачаалал хувь 20 30 40 50 60
-Хэт ачааллах хугацаа мин 60 45 32 18 5

Хэрэв трансформаторын ашиглалтын заавар буюу техникийн
нормативаар хязгаарлаагүй бол тосон трансформаторыг 5 хоног
дараалан хоногт 6 цагаас ихгүй хугацаагаар хэвийн гүйдлийн 40%
хүртэл хэт ачаалж болох бөгөөд энэ үед хөргөлтийн байгууламжийг
бүрэн ашиглах ёстой.
5.3.16. Хөргөх байгууламж аваариар таслагдах тохиолдолд
трансформаторыг заводын баримт бичигт заагдсан шаардлагын дагуу
ажиллуулах ёстой.
5.3.17. Трансформаторыг дараах нөхцөлд хэвийн хэмжээнд бүрэн
ачаалалд залгана:
-Агаарын температур хасах байхад тосон ба агаарын хөргөлтийн
системийг залгасан байх
-Агаарын температур 25 °С -ээс доошгүй байхад агаар тосон ба ус
тосон хөргөлтийн системийг залгасан байх
-25 °С-ээс доош хүйтэнд трансформаторыг хагас ачаалалттай / хэвийн
ачааллын 0,5 / залгаж, урьдчилан халаах бөгөөд тосны дээд давхаргын
температур -25 °С хүрсний дараа тосны эргэлтийн системийг залгах
хэрэгтэй.
-Аваарийн нөхцөлд агаарын температурыг харгалзахгүй шууд гүйцэд
ачаалж болно.

-Трансформаторын ороомгийн хөргөлт нь агаар ба тосны тодорхой
чиглэлтэй урсгалаар явагддаг бол заводын заавраар залгагдсан байх.
5.3.18. Трансформаторын хүчдэл тохируулагч /РПН/-ийг сольж залгах
байгууламжийг тосны дээд давхаргын температур -20 °С ба түүнээс
дээш байхад залгаж болох ба хэрэв РПН нь гүйдэл хязгаарлагч
реактортой буюу бакны гадна тулах изолятор дээр суурьлагдсан
контактортой ба тусгай халаах төхөөрөмжтэй бол -45 °С ба түүнээс
дээш температурт ажиллуулахыг зөвшөөрнө.

Ачаалалтайгаар хүчдэл тохируулагч байгууламжийг
үйлдвэрлэсэн заводын зааврын дагуу ашиглавал зохино.
5.3.19. Ачааллын графикийг барих ба хэрэглэгчдийг найдвартай хангах
болон алдагдлыг хамгийн бага байлгах боломжийг тооцох замаар
цахилгаан байгууламжийг тэжээхэд хэдэн трансформатор ажиллуулах
шаардлагатайг тогтооно.
20 кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан хуваарилах сүлжээнд их ба бага
ачааллын үед жил тутам 2-оос доошгүй удаа трансформаторуудын
ачаалал ба хүчдэлийг хэмжих ёстой.
5.3.20. Нам хүчдэлийн ороомог нь салаалсан, хоёр ороомогтой
трансформаторыг, ороомгууд дахь хүчдэл нь адилхан бол ороомгуудыг
нь зэрэгцээ холболттойгоор ажиллуулж болно.
5.3.21. Автотрансформатор ба реакторын 110 кВ ба дээш хүчдэлтэй
ороомгийн саармаг цэг болон, 330 кВ -оос дээш хүчдэлтэй
трансформаторын саармаг цэгийг шууд газардуулгын горимд
ажиллуулах ёстой.

Трансформатор ба автотрансформаторын саармаг цэгийг тусгай
реактороор газардуулсан байж болно.

100 ба 200 кВ-оор туршигдсан саармаг цэгтэй 110 ба 220 кВ-ийн
трансформаторуудыг цэнэг шавхагчаар хамгаалж газардуулаагүй
саармаг цэгтэй ажиллуулж болно.

Хэрэв тооцоогоор батлагдвал 85 кВ-оор туршсан 110 кВ-ийн
трансформаторыг цэнэг шавхагчаар хамгаалсан тохиолдолд саармаг
цэгийг газардуулахгүй ажиллуулахыг зөвшөөрнө.
5.3.22. Хийн реле дохио өгөлтөөр ажилласан тохиолдолд
трансформатор /реактор /-ыг тасалж, гадаад үзлэг хийж, реленээс хийн
сорьц авч шаталтыг шалгах шинжилгээ хийнэ. Трансформаторын
ачааллыг хасах, таслах хугацаа нь аль болох бага байх хэрэгтэй.

Хэрэв хий нь шатамхай бус болон трансформаторыг таслахад
эрчим хүчний борлуулалт буурахаар байвал байгууллагын ерөнхий
инженерийн зөвшөөрлөөр, хийн реле дохио өгөлтөөр ажилласан
шалтгааныг тогтоох хүртэл, тодорхой хугацаанд ажиллуулж болно.
Хийн шинжилгээ болон тосны хроматографийн шинжилгээгээр релений
дохио өгөлтөөр ажилласан шалтгааныг тогтоож, трансформатор /
реактор/ -ын техникийн байдал ба хэвийн ажиллах боломжийг
тодорхойлбол зохино.
5.3.23. Хэрэв трансформатор /реактор/-ын дотоод гэмтлээс шалтгаалан
трансформатор /реактор/ автоматаар таслагдсан тохиолдолд гадаад
үзлэг хийж, хийн шинжилгээ ба тосонд туршилт хийж, илэрсэн
дутагдлыг арилгасны дараа дахин залгана.

Хэрэв трансформатор /реактор/ нь түүний гэмтэлтэй холбоогүй
хамгаалалтаар тасарвал шалгахгүйгээр буцааж залгахыг зөвшөөрнө.
5.3.24. 1 МВ.А ба түүнээс дээш чадалтай трансформатор болон
реактор нь чийг шингээгч буюу термосифон шүүлтүүрээр тосыг
тасралтгүй сэргээх системтэй байх ёстой.

Трансформатор /реактор/-ын тэлэгчид болон бак ба тэлэгчид
байгаа тос орчны агаартай шууд нийлэх /харьцах/-ээс хамгаалагдсан
байх ёстой.

Трансформатор ба реакторууд нь тосыг чийгтэхээс хамгаалсан
тусгай байгууламжтай бол түүнийг трансформаторын ажиллагааны
горимыг үл харгалзан тогтмол ажиллуулж байх ёстой. Ийм
байгууламжийг үйлдвэрлэсэн заводын зааврын дагуу ашиглах хэрэгтэй.
Тосоор дүүргэсэн оруулгын тосыг исэлдэх ба чийгтэхээс хамгаалсан
байх ёстой.
5.3.25. Трансформатор /реактор/-ыг сүлжээнд залгах үйлдлийг бүрэн
хүчдэлтэй байхад огцом үйлдлээр гүйцэтгэнэ.
Генератортой блокоор ажилладаг трансформаторыг генератортай нь
хамт хүчдлийг тэгээс эхлэн өсгөх замаар залгаж болно.
5.3.26. Трансформатор /реактор/-ыг таслахгүйгээр дараах хугацаанд
үзлэг хийнэ. Үүнд
а). Байнгын жижүүртэй бол цахилгаан станц ба дэд станцын гол
трансформатор, өөрийн хэрэгцээний бэлтгэл ба үндсэн трансформатор
болон реакторт хоногт 1 удаа, бусад трансформаторт 7 хоногт 1 удаа
үзлэг хийнэ.
б). Байнгын жижүүргүй бол сард 1-ээс цөөнгүй, трансформаторын
пунктэд /ТП/ 6 сард 1-ээс цөөнгүй удаа хийнэ. Орчны нөхцөл болон
трансформаторын байдлыг харгалзан дурьдсан хугацааг үйлдвэрийн
ерөнхий инженерийн шийдвэрээр өөрчилж болно.
5.3.27. Трансформатор /ачаалалтай хүчдэл тохируулагчгүй/, реакторын
урсгал засварыг 2 жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Харин хүчтэй
бохирдолт болдог газар тавигдсан трансформатор, реакторт урсгал
засвар хийх хугацааг тухайн байгууллагын ерөнхий инженер тогтооно.

Ачаалалтай хүчдэл тохируулагчтай трансформатор,
автотрансформаторын урсгал засварыг жил бүр хийх ёстой.
Трансформатор, /реактор/-ын урсгал засвартай нэг зэрэг хамтруулан
оруулгын нь урсгал засварыг хийсэн байвал зохино.
5.3.28. Их засварыг дараах хугацаанд хийх ёстой. Үүнд
-125 МВ.А-аас дээш чадалтай 110-150 кВ-ын трансформатор, 220 кВ ба
түүнээс дээш хүчдэлтэй трансформатор, реактор болон өөрийн
хэрэгцээний үндсэн трансформаторт ашиглалтанд анх оруулснаас
хойш 12 жилийн дотор урьдчилан сэргийлэх туршилтын дүн ба байдлыг
нь харгалзан шаардлагатай үед нь хийнэ.
-Бусад трансформаторын их засварыг туршилтын дүн ба техникийн
байдлыг харгалзан гүйцэтгэнэ.
5.3.29. Трансформатор /реактор/-т урьдчилан сэргийлэх туршилтыг"
цахилгаан тоноглолын туршилтын норм " ба заводын зааврын дагуу
хийх ёстой.

5.4. Хуваарилах байгууламж/Х.Б/

5.4.1. Хуваарилах байгууламж /Х.Б./ -ийн бүх төрлийн цахилгаан
тоноглолууд нь номинал /хэвийн/ өгөгдэхүүнүүдээрээ хэвийн горим
болон хэт ачаалал, хүчдэл хэт ихсэх, богино залгаа үүсэх зэрэг ажлын
бүх нөхцлийн шаардлагыг хангасан байх ёстой.

ХБ-д үйлчлэгч хүмүүс нь цахилгаан тоноглолуудын хэвийн ба
аваарийн нөхцөлд ажиллах зөвшөөрөгдөх горимыг тусгасан схем ба
заавруудаар хангагдсан байх ёстой.

330 кВ ба түүнээс дээш хүчдэлийн хуваарилах байгууламж нь
байнгын, зөөврийн ба инвентар халхавч хэлбэрийн биологийн
хамгаалах хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан
байх ба газрын гадаргаас дээш 1,8 м өндөр дэх тавцангууд дахь
цахилгаан орны хүчдэлийн тархалтын карттай байх ёстой.
5.4.2. Цахилгаан тоноглолын хөндийрүүлгийн ангилал нь сүлжээний
хэвийн хүчдэлд тохирсон байх ба хэт хүчдлээс хамгаалах байгууламж
нь цахилгаан тоноглолын хөндийрүүлгийн түвшинд тохирсон байх
ёстой.

Цахилгаан тоноглолыг агаарын бохирдолттой газар суурьлуулах
болвол зураг төсөл зохиох үед буюу ашиглалтын үед хөндийрүүлгийн
найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авсан байх ёстой. Үүнд:
-Ил хуваарилах байгууламжид бол хөндийрүүлгийг сайжруулах, угаах,
цэвэрлэх, ус нэвтрэхгүй бүрхүүл хийх г.м.,
163
-Хаалттай хуваарилах байгууламжид ус чийг, тоос ба хорт хий орохоос
хамгаалах.
-Гадаа байрлуулдаг иж бүрэн хуваарилах байгууламж /КРУН/ -д
шүүгээний зай завсрыг
нягтруулах, тусгаарлагчийг нь ус чийг оруулдаггүй бэлдмэлээр
боловсруулах , :
5.4.3. Хаалттай хуваарилах байгууламж /ХХБ/ -ийн доторхи агаарын
температур зуны улиралд 40 °С-аас ихгүй байх ёстой. Хэрэв үүнээс их
болвол тоноглолын температурыг бууруулах буюу агаарыг хөргөх арга
хэмжээ авах ёстой.
Хаалттай хуваарьлах байгууламжийг ус чийгтэй байлгахыгхориглоно.
5.4.4. ХХБ ба иж бүрэн хуваарилах байгууламжид амьтан, шувуу орох
боломжийг хаасан байх ёстой. Шал нь цементийн тоос бужигнахааргүй
хучилттай байх ёстой.
5.4.5. Хуваарилах байгууламжийн гүйдэл дамжуулагч хэсгүүд нь ургаа
модноос зохих хэмжээний зайтай байх ёстой.
5.4.6. Задгай ба хаалттай хуваарилах байгууламжийн кабелийн суваг
ба газар дээгүүр тавьсан хоолойнууд нь галд тэсвэртэй хавтангаар
таглагдсан, кабелийн сувгаас гарч байгаа хэсэг, давхаруудын
хоорондох нүх сүв, кабелийн тусгаарлагдсан хэсгүүдийг галд тэсвэртэй
материалаар чигжиж тусгаарласан байх ёстой.
Хонгил, зоорь, сувгууд нь байнга цэвэрхэн, ус зайлуулах байгууламж нь
бүрэн, ажиллагаанд бэлэн байх ёстой.
5.4.7. Тос хүлээн авагч, хайрган дэвсгэр, дренаж ба тос зайлуулах
хоолой нь бүрэн бүтэн байвап зохино.

5.4.8. Тосон таслуур, хэмжүүрийн трансформатор ба оруулгуудын
тосны түвшин нь гаднах агаарын температур хамгийн их ба бага
байхад түвшин заагч хэмжүүрийн хязгаараас гарахгүй байх ёстой.
Бин битүү биш оруулгын тосыг чийгтэх, исэлдэхээс хамгаалсан байх
ёстой.
5.4.9. Хуваарилах байгууламжийн задлагддаг шиннийн холболтын
температурт тавих хяналтыг батлагдсан графикаар гүйцэтгэвэл зохино.
5.4.10. 3 кВ ба түүнээс дээш хүчдэлийн хуваарилах байгууламжууд нь
салгуур, тусгаарлагч, богино залгагч, иж бүрэн хуваарилах байгууламж
/КРУ/-ийн гаргах тэргэнцэр болон газардуулагч хутгаар буруу үйлдэл
хийгдэхээс сэргийлэх хориглолын төхөөрөмжөөр тоноглогдсон байх
ёстой.

Хориглолын төхөөрөмжүүд нь Х.Б. бүрт зураг төсөл буюу
техникийн удирдлагын баталсан хэмжээ ба схемийн дагуу байх ёстой.
Ломбодлогын хэрэгсэлтэй хоригийн цоожууд байнга ломбодогдсон
байвал зохино.
5.4.11. Хашлагагүй агаарын дэд станц, сэлгэн залгах цэг болон бусад
байгууламжуудын салгуурын хөшүүрэг /привод/, нам хүчдэлийн щитний
хайрцаг нь цоожтой байх ёстой.
Үйлчилгээний тавцангийн байнгын шат нь салгууртайгаа хамт хоригтой
байх ба мөн цоожлогдсон байх ёстой.
5.4.12. 3 кВ ба түүнээс дээш хүчдэлийн хуваарилах байгууламжид
газардуулга тавихад байнгын газардуулгын хутгыг ашиглавал зохино.
Газардуулагчийн бариулыг улаан, хутгыг нь хар өнгөөр будсан байх
ёстой.
5.4.13. Хаалттай хуваарилах байгууламжийн хаалга ба камерын дотор
хананд, ил ХБ-ийн тоноглолууд дээр, гадаа ба дотор суурилуулдаг
ИБХБ-ийн нүүр ба дотор талд, цуглуулга болон шитний панелийн нүүр
ба дотор талд холболтын зориулалт ба диспетчерийн схемд
тэмдэглэгдсэн нэрийг бичсэн байх ёстой.

ХБ-ийн хаалга, нүүрэнд "цахилгаан тоноглолд хэрэглэдэг
хамгаалах хэрэгслийг ашиглах ба турших дүрэм "-д заагдсан урьдчилан
сануулах тэмдэг тавигдсан байх ёстой.

Гал хамгаалагчийн щит буюу гал хамгаалагчийн холболтууд дээр
хайлагч утасны хэвийн гүйдлийг заасан тэмдэглэл байх ёстой.
5.4.14. Хуваарилах байгууламжид зөөврийн газардуулагч, осол гэмтэлд
өртөгсдөд анхны тусламж үзүүлэх хэрэглэл ба хамгаалах болон гал
эсэргуүцэх багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх
тэмдэг /плакат/ тавигдсан байх ёстой.

Хэрэв ХБ-ийг явуулын бригад үйлчилдэг бол зөөврийн
газардуулагч, анхны тусламж үзүүлэх ба хамгаалах хэрэгслүүд нь
явуулын бригадад байж болно.
5.4.15. ХБ-ийг сүлжээнээс таслахгүйгээр тоног төхөөрөмжид нь дараах
байдлаар үзлэг хийнэ. Үүнд:
Байнгын дежуртэй бол:
-Хоногт 1 -ээс доошгүй удаа,
-Харанхуйд хийх цахилгаан цэнэгийн нэвчилт, цахилалтыг шалгах
үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа.
Байнгын дежургүй бол:

-Сард 1-ээс доошгүй удаа,
-Трансформаторын ба хуваарьлах пунктад 3 сард 1-ээс доошгүй удаа.

Цаг агаарын тааламжгүй нөхцөл /битүү манантай, нойтон цастай,
мөсдөлт үүссэн г.м/ -д буюу задгай хуваарилах байгууламж их
бохирдох болон тоноглол богино залгаагаар таслагдсан тохиолдолд
нэмэгдэл үзлэг зохион байгуулах хэрэгтэй.

Үзлэгээр илэрсэн бүх гэмтэл согогийн талаар тодорхой
тэмдэглэл хөтлөгдөж, шуурхай диспетчер ба удирдах ИТА-д мэдэгдсэн
байх ёстой. Илэрсэн гэмтлүүдийг богино хугацаанд арилгасан байвал
зохино.
5.4.16. ХБ-д суурилагдсан реле хамгаалалт, автоматик холбоо,
телемеханикийн хайрцаг, агаарын таслуурын удирдлагын ба
хуваарилах шкаф болон тосон таслуур, тусгаарлагч, богино залгагч ба
салгуурын хөдөлгүүрийн приводын шкафуудын орчны температур нь
хэвийн хэмжээнээс доош орж хүйтэрсэн нөхцөлд тэдгээрийг
бүлээцүүлэх зориулалтын цахилгаан халаах хэрэгслээр тоноглогдсон
байвал зохино.
Тосон таслуурууд нь орчны агаарын температур хэвийн хэмжээнээс
доош буурч хүйтрэхэд залгагддаг, их биеийн ба бакны ёроолын
цахилгаан халаагууртай байх ёстой.
5.4.17. Таслуурын удирдлагын цахилгаан соронзонгийн тэжээлийн
схемд гүйдэл удаан гүйхээс хамгаалах хамгаалалт хийгдсэн байх
ёстой.
5.4.18. 6 -10 кВ -ийн иж бүрэн хуваарьлах байгууламжид шүүгээний
дотор үүсч болох нуман богино залгаанаас хамгаалах түргэн
үйлчилгээтэй хамгаалалт тавигдах ёстой.
5.4.1 Э.Тосон таслуур ба түүний залуур дээр тасархай ба залгаатай
байдлыг заах "заагч" байх ёстой. Хэрэв залуур нь тосон таслууртайгаа
хамт буюу ойролцоо тавигдсан бөгөөд, хооронд нь хаалт /хана/ байхгүй
бол тосон таслуур буюу залуур дээр нэг заагч тавихыг зөвшөөрнө.
Таслуурын гаднах контактуудын тасарсан буюу залгагдсан нь нүдэнд
ил харагдахаар байвал залуур нь таслууртайгаа хамт буюу ойрхон
хоорондоо хашлагагүй суурилагдсан залгуурт заагч тавих
шаардлагагүй.
Хуурай салгуур, газардуулагч хутга, тусгаарлагч, богино залгагч нь
залуураасаа ханаар тусгаарлагдсан байвал залуурууд нь заагчтай байх
ёстой.
5.4.20. ХБ -ийн тоноглолын засварыг дараах хугацаанд хийнэ. Үүнд :
-Засвар хоорондох хугацаанд таслуур ба залуурын үзүүлэлтүүдийг
хянаж байсан бол тосон таслуурт 6-8 жилд 1 удаа .
-Ачаалал таслагч , хуурай салгуур ба газардуулагч хутганд /
тэдгээрийн бүтцийн онцлогийг харгалзан / 4-8 жилд 1 удаа
-Ил хутгатай тусгаарлагч ба богино залгагч ба тэдгээрийн залуурт 2-3
жилд 1 удаа тус тус засвар хийнэ.

Суурьлагдсан тоноглолын анхны засварыг үйлдвэрлэсэн
заводын техникийн бичиг баримтанд дурьдсан хугацаанд хийж
гүйцэтгэвэл зохино.

Хүчдэлийг таслах буюу шиннийн нэг системээс нөгөөд
шилжүүлэх ажиллагаа шаарддаг дотор тавьдаг хуурай салгуурын
засварыг шаардлагатай үед нь хийнэ.

Ашиглалтын туршлагыг үндэслэн засварлах хугацааг өөрчилж
болно. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчерийн мэдлийн
холболтуудын засварын хугацааг, ерөнхий диспетчерийн нь
шийдвэрээр өөрчилж болох ба бусад холболтынхыг эрчим хүчний
тухайн үйлдвэрийн ерөнхий инженерийн шийдвэрээр өөрчилнө.

ХБ-ийн тоноглолын урсгал засварыг тухайн үйлдвэрийн ерөнхий
инженерийн тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэнэ.

5.4.21. ХБ-ийн цахилгаан тоноглолуудыг * Цахилгаан тоноглолын
туршилтын норм *-ын дагуу турших ёстой.

5.5. Аккумляторын төхөөрөмж

5.5.1. Аккумляторын төхөөрөмжийн ашиглалт нь түүнийг найдвартай,
удаан хугацаанд ашиглах болон аваарийн ба хэвийн горимд тогтмол
гүйдлийн шин дээр хүчдэлийг зохих түвшинд барих нөхцлийг хангасан
байх ёстой.
5.5.2. Шинээр угсарсан буюу их засвараас гарсан аккумляторын
төхөөрөмжийг хүлээн авахдаа:

Батарейн багтаамжийг 10 цагийн цэнэг алдалтын гүйдлээр
шалгах ба цахилгаан уусмалын чанар, элементийг цэнэглэх ба цэнэггүй
болгосны дараах хүчдэл, батарей газар хоёрын хоорондох
хөндийрүүлгийн эсэргүүцэл ямар байгааг тус тус шалгана.

Батарейг хүлээн авахад түүний багтаамж 100 % хүртэл
цэнэглэгдсэн байх ёстой.
5.5.3. Аккумляторын батарейг байнгын цэнэгжүүлэлтийн горимоор
ашиглана.

С ба СК маягийн батарейг нэмж цэнэглэх хүчдэл элемент
бүрдээр2,2+-0,05 В, СН маягийнхад 2,18+-0,041 Вбайна.

Нэмж цэнэглэх төхөөрөмж нь батарейн шиндээр хүчдэлийг
хэвийн хэмжээнээс 2% -иас ихгүй хэлбэлзэлтэйгээр тогтмол байлгах
нөхцлийг хангах ёстой .

Ажилд байнга ашиглагддаггүй нэмэгдэл элементүүд нь тусдаа
нэмэн цэнэглэх төхөөрөмжтэй байх ёстой .
5.5.4. Хүчлийн батарей нь дасгалын цэнэг шавхалт ба тэнцүүлэх дахин
цэнэглэлтгүй ашиглагдах ёстой. Жилд 1 удаа элементүүдийн хүчдэлийг
2,3-2,35 В хүртэл гүйцээж цэнэглэх хэрэгтэй бөгөөд, бүх элементийн
цахилгаан уусмалын нягт нь орчны температур + 20° С байхад 1,2-1,21
r/см3 байх ёстой.

Гүйцээж цэнэглэх хугацаа нь батарейн ерөнхий байдлаас
шалтгаалах боловч 6 цагаас бага байж болохгүй. Үүнээс гадна дэд
станцууд дээр жилд 1-ээс доошгүй удаа батарейн ажиллах чадварыг
огцом гүйдлийн үе дэхь хүчдэлийн уналтаар шалгах хэрэгтэй.
Шаардлагатай үед батарейд буюу батарейний зарим элементүүдэд
тэнцүүлэх цэнэглэлт дийцэ.
5.5.5. Цахилгаан станцуудад ^ЫНнМ^У&Р батарейний бодит
багтаамжийг тодорхойлох /хэвийн багтаамжийн хязгаарт/ зорилгоор

Дэд станцуудад цэнэг шавхалтыг шаардагдах үед нь хийнэ.

Хэрэв элементийн тоо нь шавхалтын эцэст шин дээрхи хүчдлийг

барихад хүрэлцээгүй байвал батарейн хэвийн багтаамжийг 50-70 %

хүртэл бууруулах буюу үндсэн элементүүдийн зарим хэсэгт цэнэг

шавхалт хийхийг зөвшөөрнө. Цэнэг шавхалт хийх бүрд гүйдлийн

хэмжээ адил байх ёстой.

Хяналтын цэнэг шавхалтын дүнг урьдах цэнэг шавхалтын

хэмжилтийн дүнтэй харьцуулж үзэх хэрэгтэй.

Батарейг цэнэглэх буюу цэнэгийг нь шавхахдаа уг батарейд

зөвшөөрөгдөх гүйдлийн дээд хэмжээнээс ихгүй гүйдлээр хийх ёстой.

Цэнэглэж гүйцсэний эцэст батарейн цахилгаан уусмалын температур

+40 С -аас ихгүй байх ёстой.

5.5.6. Цахилгаан станцын аккумляторын батарейн байрны сорох үлээх

салхилуурыг батарейг цэнэглэх үеэр залгаж, ялгарсан хийг бүрэн

зайлуулсны дараа таслах боловч цэнэглэлт дууссанаас хойш 1,5

цагаас багагүй хугацаанд ажиллуулах ёстой.

Дэдстанцынаккумляторын батарейн байрны салхижуулалтын

системийг ашиглах дарааллыг тухайн нөхцлийг харгалзан ажлын

байрны заавраар тогтооно.

Байнгын нэмэлт цэнэгжүүлэлт буюу гүйцээж цэнэглэх горимоор

элементийн хүчдэлийг 2,3 В байлгадаг аккумляторын батарейны

байрыг ажлын байрны зааврын дагуу салхилуулдаг байх ёстой.

5.5.7. Цахилгаан станц дээр аваариар батарейн цэнэг шавхагдсан

тохиолдолд 8 цагийн дотор батарейг хэвийн багтаамжийнх нь 90 %,

хүртэл дахин цэнэглэсэн байх ёстой. Энэ үед аккумляторын батарейн

элементийн хүчдэл 2,5-2,7 В хүрсэн байж болно.

5.5.8. Аккумляторын батарейг цэнэглэх ба нэмж цэнэглэхэд шулуутгах

байгууламж ашигладаг бол тогтмол ба хувьсах гүйдлийн хэлхээнүүд нь

хуваагч трансформатороор холбогдсон байх ёстой. Шулуутгагч

байгууламжууд нь тасрахад дохиолол өгдөг байх ёстой.

5.5.9 Реле хамгаалалт, автоматик, телемеханик, дохиололын

байгууламжуудыг тэжээдэг тогтмол гүйдпийн шинийн хүчдэлийг

ашиглалтын хэвийн нөхцөлд цахилгаан хэргэлэгчдийн хэвийн

хүчдэлээс 5 % -иар их барихыг зөвшөөрнө.

Тогтмол гүйдлийн бүх цуглуулга ба битүү гол шугамууд нь

бэлтгэл тэжээлтэй байх ёстой.

5.5.10. Хэвийн хүчдэлээс хамааран аккумляторын батарейны

хөндийрүүлгийн эсэргүүцэл дараах хэмжээтэй байна. :

Аккумляторын батарейн хүчдэл /В/ 220 110 60 48 24

хөндийрүүлэгийн эсэргүүцэл /кОм/ -оос багагүй. 100 50 30 25 15

Удирдлагын тогтмол гүйдлийн шинийн хөндийрүүлгийг хянах
зориулалттай байгууламж нь туйлуудын аль нэгийн нь хөндийрүүлгийн
эсэргүүцэл 220 В -ийн сүлжээнд 20кОм, 110В-ын сүлжээнд 10 кОм, 60 В
-ийн сүлжээнд 6 кОм, 48 В-ийн сүлжээнд 5 кОм, 24 В -ийн сүлжээнд 3
кОм хүртэл буурахад тус тус дохио өгдөг байх ёстой.

Ашиглалтын нөхцөлд тогтмол гүйдлийн хэлхээний
хөндийрүүлгийн эсэргүүцэл нь хөндийрүүлгийг хянах байгууламжийн
тавилаас 2 дахинаас доошгүй их байх ёстой.

5.5.11. Удирдах гүйдлийн хэлхээний газартай харьцуулсан
хөндийрүүлгийн түвшин буурснаас дохиолол ажилласан байвал уг
гэмтлийг шуурхай арилгах арга хэмжээ авах ёстой .

Энэ тохиолдолд хөндийрүүлгийн гэмтсэн цэгийг илрүүлэхээс
бусад ажлыг хүчдэл таслахгүйгээр хийхийг хориглоно.
5.5.12. Хүчлийн аккумляторын батарейны цахилгаан уусмалын
шинжилгээг жил бүр хяналтын элементээс сорьж авч хийнэ. Хяналтын
элементийн тоог эрчим хүчний үйлдвэрийн ерөнхий инженер тогтоох
боловч батарейн байдлаас хамааран 10%-иас багагүй байх ёстой .
Хяналтын элементүүдийг жил бүр сольж байх ёстой.

Хяналтын цэнэг шавхалт хийвэл цахилгаан уусмалын сорьцыг
цэнэг шавхалтын зцэст авах хэрэгтэй.

Дүүргэлтэд хэрэглэх цэвэр усанд улсын стандартыг хангасан
хувирсан ус хэрэглэхийг зөвшөөрнө.

СбаСК-маягийн аккумляторын батарейн ууршилтыг багасгахын
тулд элементүүдийг хавтгай шил буюу цахилгаан уусмалтай урвалд
ордоггүй хөндийрүүлэгч материалаар хийсэн хавтангуудаар таглана.
Тос хэрэглэхийг хориглоно.
5.5.13. Аккумляторын батарейн байрны температур +10 °С-ээс доошгүй
байх ёстой боловч байнгын дежургүй дэд станцуудад +5 С хүртэл
буурсан байж болно.
5.5.14. Аккумляторын батарейн байрны хаалган дээр "Аккумляторын
өрөө", "Галын аюултай", Талтай орохыг хориглоно", "Тамхи татаж
болохгүй" гэсэн санамжууд бичигдсэн байх ёстой.
5.5.15. Аккумляторын батарейд ерөнхий инженерийн баталсан
графикийн дагуу үзлэг хийх ёстой. Элемент бүрийн хүчдэл, цахилгаан
уусмалын температур ба нягтыг сард 1-ээс доошгүй удаа хэмждэг
байвал зохино.
5.5.16. Цахилгаан станц ба дэд станцуудад аккумляторын
төхөөрөмжийн үйлчилгээг аккумляторчинд буюу тусгайлан сургасан
/мэргэшил хавсран/ цахилгаан монтёрт хариуцуулсан байна.

Аккумляторын төхөөрөмж бүр журналтай байх бөгөөд түүнд
үзлэгийн дүн ба хийгдсэн ажлыг тэмдэглэсэн байх ёстой.
5.5.17. Аккумляторын батарейг үйлчлэгч хүмүүс дараах зүйлүүдээр
хангагдсан байх ёстой :
-Элементүүдийн хүчдэл, цахилгаан уусмалын нягт ба температурыг
хэмжих багажууд.
-Зааврын дагуу зориулалтын хамгаалах хэрэгсэл ба хувцас.
5.5.18. Аккумляторын батарейн засварыг шаардлагатай үед нь хийнэ.
Батарейн их засварыг 15 жилээс доошгүй ашигласны дараа хийнэ.
5.5.19 Битүү хайрцагтай хүчлийн аккумляторын батарейг үйлдвэрлэсэн
заводын зааврын дагуу ашиглах ёстой.

5.6 Конденсаторын төхөөрөмж

5.6.1 Конденсаторын төхөөрөмжийн ерөнхий байдал нь удаан
хугацаанд найдвартай ажиллах боломжийг хангасан байх ёстой.
5.6.2 Конденсаторын төхөөрөмжийн ажиллагааны горимын удирдлага
нь автоматжсан байх ёстой. Конденсаторын төхөөрөмж /

конденсаторын батарей буюу түүний секц/ нь хүчдэл хэвийн
хэмжээнээс буурахад залгагдаж, хүчдэл хэвийн хэмжээнээс 105-110 %
нэмэгдэхэд таслагддаг байвал зохино.
5.6.3 Хүчдэлийн өсөлт ба гүйдлийн дээд гармоник бүрэлдэхүүнийг
тооцсоны үндсэн дээр конденсаторын төхөөрөмжийн хүчдэлийг
хэвийнхээс 110% хүртэл нэмэгдүүлэн, гүйдлээр нь 130% хүртэл хэт
ачааллаж болно.
5.6.4. Хэрэв нэг конденсаторын төхөөрөмжийн гаргалга дээрхи хүчдэл
хэвийн хэмжээнээс 110 % өндөржих тохиолдолд конденсаторыг
ашиглахыг хориглоно.
5.6.5. Конденсаторын төхөөрөмжийн байрны температур нь
ашиглалтын зааварт заагдсан хэмжээнээс их байж болохгүй.
Температур нь ихэссэн байвал салхилуурын ажиллагааг эрчимжүүлэх
арга хэмжээ авах хэрэгтэй.
Хэрэв 1 цагийн дотор температур нь буурахгүй бол конденсаторын
төхөөрөмжийг зогсоох хэрэгтэй.
5.6.6. Конденсаторын температур нь дараах хэмжээнээс доош орох
нөхцөлд конденсаторын төхөөрөмжийг залгаж болохгүй. Үүнд:
-Цаг агаарын У ба Т нөхцөлд зохицуулан үйлдвэрлэсэн конденсаторыг-
40 °С
-Цаг агаарын ХЛ нөхцөлд зохицуулан үйлдвэрлэсэн конденсаторыг -60
°С
Конденсатор /орчны агаар/ -ын температур дээшилж дээр заагдсан
хэмжээнд хүрснээс хойш, ашиглалтын зааварт заасны дагуу тодорхой
хугацаа өнгөрсний дараа конденсаторын төхөөрөмжийг залгахыг
зөвшөөрнө.
5.6.7. Хэрэв фазуудын гүйдэл 10% -иас их зөрүүтэй байвал
конденсаторын төхөөрөмжийг ажиллуулж болохгүй.
5.6.8. Конденсаторын төхөөрөмжийг хамгаалалтаар тасарсан 1
минутаас доошгүй хугацаа өнгөрсний дараа буцааж залгаж болно.
5.6.9. Конденсаторын төхөөрөмж хамгаалалтаар таслагдсан
шалтгааныг илрүүлэн устгасны дараа буцааж залгахыг зөвшөөрнө.
5.6.10. Гурван хлортдифенил нэвчлэгтэй конденсаторын их бие дээр
техникийн үзүүлэлтийг заасан хүснэгтийн нь дэргэд, 40 мм адил талт
шар өнгийн гурвалжин тэмдэг тавьсан байна.
Ийм конденсаторт үйлчилгээ хийхдээ гурван хлортдифенил орчин
тойронд тархахаас сэргийлсэн арга хэмжээ авсан байх ёстой. Ийм
конденсатор эвдэрсэн байвал ариун цэвэр халдвар судлалын станцтай
зохицон устгах арга хэмжээ авбал зохино.
5.6.11. Конденсаторын төхөөрөмжийг таслахгүйгээр дор дурьдсан
хугацаанд үзлэг хийнэ.
-Байнгын дежуртэй объект дээр хоногт 1-ээс доошгүй удаа
-Байнгын дежургүй бол сард 1-ээс доошгүй удаа.
5.6.12. Конденсаторын төхөөрөмжийн их засварыг 6 жилд 1-ээс
доошгүй удаа хийнэ.
Ашиглалтын туршлагыг үндэслэн их засвар хийх хугацааг өөрчилж
болно.
Конденсаторын төхөөрөмжийн урсгал засварыг шаардлагатай үед нь
жилд 1 удаа хийнэ.

5.6.13. Конденсаторын төхөөрөмж ба цахилгаан тоноглолын туршилтыг
* Цахилгаан тоноглолын туршилтын норм *-ын дагуу зохион байгуулах
хэрэгтэй.

5.7. Цахилгаан дамжуулах агаарын шугам

5.7.1. Цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын ашиглалтын
явцад түүний найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн
үйлчилгээ ба засвар хийгдэх ёстой.
5.7.2. Шинээр байгуулах ба шинэчлэлт өөрчлөлт хийгдэх цахилгаан
дамжуулах агаарын шугамын зураг төслийн даалгавар өгөх үед
цахилгаан шугам сүлжээний ашиглалтын байгууллага нь, зурагтөсөл
хийгдэх агаарын шугамын орших нутаг дэвсгэрийн бодит нөхцөл / цаг
агаар , агаарын бохирдолт болон тэндэх агаарын шугам, түүний
хэсгүүдэд учирч байсан сөрөг нөлөөлөл г.м./ -ийн тухай мэдээллийг,
зураг төсөлд тусгуулахаар, зураг төсөл боловсруулагчид өгөх ёстой.
5.7.3. Агаарын шугамыг барьж байгуулах үед уг ажил нь батлагдсан
техникийн баримт материал /зураг төсөл ба төхөөрөмжлөх дүрэм/-ын
дагуу хийгдэж байгаа эсэхэд техникийн хяналт тавих ажлыг зохих
журмын дагуу ашиглалтын байгууллага зохион байгуулах ёстой.
5.7.4. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтанд хүлээн
авахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм зааврыг
баримтлах ёстой.
5.7.5. Агаарын шугамын эд ангиудыг хугацаанаас өмнө элэгдэхээс
урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт,
хэмжилт хийх, илэрсэн гэмтэл эвдрэлийг арилгах зэрэг техникийн
үйлчилгээ хийдэг байвал зохино.

Агаарын шугамд их засвар хийх үед шугамын эд ангиудыг
хэсэгчлэн буюу бүхэлд нь засах буюу шинээр солих зэрэг шугамын
ашиглалтын үзүүлэлтийг дээшлүүлэх ба найдваржуулах, шугамын
ашиглалтын анхны үзүүлэлтийг сэргээхэд чиглэгдсэн иж бүрэн арга
хэмжээг хэрэгжүүлэх ёстой.
Техникийн үйлчилгээ ба их засварын ажлын жагсаалтыг агаарын
шугамын ашиглалтын заавраар тогтоосон байна.
5.7.6 Техникийн үйлчилгээ ба их засварын ажлыг зохион байгуулахдаа
шаардлагатай ажлуудыг иж бүрнээр нь нэг зэрэг гүйцэтгэж, аль
болохоор шугамыг таслах хугацааг багасгах чиглэл баримтлах ёстой.
Эдгээр шугамыг бүрэн таслах, фаз тус бүрээр таслах буюу хүчдлийг
таслахгүйгээр гүйцэтгэж болно.
5.7.7 Агаарын шугамын техникийн үйлчилгээ ба их засварт
зориулалтын машин, механизм, тээврийн хэрэгслэл, зөөх, засах багаж
хэрэглэлүүдийг ашиглах ёстой.
Механикжсан хэрэгслүүдийг нормын дагуу бүрдүүлж засварын
үйлдвэрлэлийн бааз буюу зохих салбар хэсгүүдэд байрлуулсан байх
ёстой.
Агаарын шугамд ажиллаж байгаа бригадууд нь үйлдвэрлэлийн бааз ба
диспетчертэй холбоо барих хэрэгслээр хангагдсан байх ёстой.
5.7.8 Агаарын шугамын ашиглалтын үед цахилгаан сүлжээг хамгаалах
дүрмийг хатуу мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байвал зохино.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо орших
үйлдвэр, албан байгууллагуудад шугам сүлжээг хамгаалах дүрмийн
шаардлагын талаар ашиглалтын байгууллагаас мэдээлэл шаардлага
өгдөг байх ёстой.

Хэрэв агаарын шугамын хамгаалах бүсэд гаднын байгууллага
дүрэм зөрчин ажил хийж байвал цахилгаан сүлжээний ашиглалтын
байгууллагаас уул ажлыг зогсоож буруутан этгээдэд хариуцлага
хүлээлгэх ёстой.
5.7.9 Цайрдаагүй төмөр тулгуур бетон ба модон тулгуурын татуургын
зэврэлтээс хамгаалах бүрхүүлийг сэргээх ажлыг шаардлагатай үед нь
техникийн удирдлагын шийдвэрээр хийж гүйцэтгэнэ.
5.7.10 Агаарын шугам дагуу тогтоосон өргөнтэй газрын бут сөөг, модыг
тогтмол тайрч цэвэрлэж гал түймэрийн аюулгүй байдлыг хангасан байх
ёстой.

Шугамын утас, тулгуур дээр унах аюул учруулж болзошгүй модыг
тайрч, хариуцагч байгууллагад нь мэдэгдэх ёстой.
5.7.11 Хүчтэй бохирдолтын бүсэд байгаа агаарын шугамд тусгай буюу
нэмэгдүүлсэн хөндийрүүлэгч хэрэглэх ёстой бөгөөд шаардлагатай бол
хөндийрүүлэгчийг цэвэрлэх /угаах/, бохирдсон хөндийрүүлэгчийг солих
хэрэгтэй.

Шувуу олноор үүрлэж, хөндийрүүлэгчийг их бохирдуулдаг бүсэд
шувууг үргээх буюу хөндийрүүлэгч дээр суулгахгүй байх тусгай
хэрэгсэл төхөөрөмж ашиглах хэрэгтэй.
5.7.12 Агаарын шугам нь бусад агаарын шугам буюу холбооны
шугамтай хөндлөн зөрж байгаа бол, дээгүүр нь татагдсан шугамын
зөрж байгаа утас ба тросс бүрд 2-оос ихгүй холбогч байхыг зөвшөөрнө

Доогуур нь зөрж байгаа шугамын зөрөх утас, троссод холбоосын
тоог тогтоохгүй.
5.7.13 Агаарын ЦДШ-д зураг төсөл, техникийн нормативын дагуу
шугамын тулгуурууд дээр тавигдсан тэмдэг, дохиолол, санамжуудыг
бүрэн бүтэн байлгах хэрэгтэй.
5.7.14 Агаарын шугам, авто замтай огтлолцох газруудад тавигдсан
овор хэмжээний тэмдэг, овор хэмжээ ихтэй ачаа, өргөгч явж болзошгүй
төмөр замтай огтлолцсон газар тавигдсан овор хэмжээний тэмдэгүүд
бүрэн бүтэн байгаа эсэхэд ашиглалтын байгууллага нь тогтмол хяналт
тавьж байх ёстой. Овор хэмжээний тэмдэгийг авто ба төмөр замыг
ашиглагч байгууллага тавьж үйлчлэх ёстой.
5.7.15. Агаарын шугамын ашиглалтын явцад ээлжит ба ээлжит бус
үзлэгийг зохион байгуулах ёстой.

Ээлжит үзлэгийн графикийг ашиглалтын байгууллагын ерөнхий
инженер батлана.

Агаарын шугамд нийт уртын дагуу жилд нэгээс доошгүй удаа
үзлэг хийх ёстой.

Үүнээс гадна ИТА-ууд жилд нэгээс доошгүй удаа түүвэрчилсэн
үзлэг хийх бөгөөд уг үзлэгт их засвар хийгдэх хэсгүүд хамрагдсан байх
ёстой.

35кВ түүнээс дээш хүчдэлийн агаарын шугам, 20-оос дээш жил
ажилласан шугам болон их бохирдолттой буюу задгай бүсэд байгаа
хэсгийн утас, троссын хавчаасын холболт, давхар холболтууд зэрэгт

дээд хэсгийн түүвэрчилсэн үзлэгийг 6 жилд нэг удаа хийх ба бусад
хэсэгт 12 жилд нэг удаа дээрхи үзлэг хийнэ.

0.4-20 кВ шугамд дээрхи үзлэгийг шаардлагтай үед нь хийнэ.
5.7.16 Агаарын шугам буюу түүний хэсгүүдэд дараах тохиолдолд
ээлжит бус үзлэг хийнэ. Үүнд
-Утас, тросс мөстөх, утасны савлалт үүсэх, гол үерлэх, цөн түрэх,
түймэр гарах болон бусад байгалийн гамшиг тохиолдоход.
-Агаарын шугам, реле хамгаалалтаар тасарсны дараа
5.7.17 Агаарын шугамд дор дурьдсан урьдчилан сэргийлэх үзлэг ба
хэмжилтүүд хийгдэх ёстой. Үүнд
-Агаарын шугамын нийт трассын дагуу шалгалт явуулж, шаардлагатай
бол бут, сөөг, модноос утас хүртэлх зайг хэмжих.
-Модон тулгуур, түүний хэсгүүдийн ялзрал өмхрөлтийн байдлыг дараах
журмаар шалгана:

-Агаарын шугамыг ашиглалтанд орсоноос хойш 3 -6 жил дутам,
-Цаашид ашиглалтын 3 жил дутамд
-Тулгуурт авирч гарах, эд ангийг солихын өмнө тухай бүрд.
-Агаарын шугамын хөндийрүүлэгч ба шугамын арматурт гадна талын
үзлэг хийх, мөн мөрдөгдөж байгаа нормын дагуу шаазан дүүжлүүр
хөндийрүүлэгчийн цахилгаан нэвчилтийг шалгах.
-Үзлэгийн үед тулгуурууд, утас, троссын ерөнхий байдлыг гаднаас харж
шалгана.
-35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн агаарын шугамын утасны боолтон
холбоосын байдлыг цахилгаан хэмжилтийн аргаар 6 жилд нэгээс
доошгүй удаа шалгаж, хангалтгүй байдалтай боолтон холбоосыг
задалж засварлах буюу солих хэрэгтэй. /Гагналт, мушгилт, шахалтын
холбоосуудад цахилгаан хэмжилт хийх шаардлагагүй/ -Тулгуурын суурь
ба U хэлбэрийн боолтын төлөв байдлыг 6 жилд нэг удаа газрыг нь ухаж
шалгана.
-Тулгуурын металл хэсгүүдийн зэврэлтээс хамгаалах будгийн байдлыг
6 жилд нэг удаа шалгана.
-Тулгуур, троссын газардуулгын эсэргүүцлийн хэмжилт, "ноль" утасны
давтан газардуулгын эсэргүүцлийн хэмжилтийг энэ дүрмийн 5.10.7 -д
заасны дагуу хийнэ.
-Агаарын шугамыг ашиглалтанд хүлээн авахад утаснуудын бүх
холбоосуудыг шалгах ба геометрийн хэмжээ нь тохирч байгаа эсэхийг
үзэж шалгана.
-1000В хүртэлх хүчдэлтэй агаарын шугамыг хүлээн авах үед фаз,
нойлын эсэргүүцлийг хэмжих ба цаашид шинэ хэрэглэгчдийг холбох ба
энэ эсэргүүцэл өөрчлөгдөж болох ажил хийгдэх бүрт хэмжилт хийнэ.
-Утаснаас газрын гадарга ба төрөл бүрийн объект хүртлэх зай, нэг
тулгууртай хоёр шугамын утаснуудын хоорондох зай, утас ба троссын
унжилт, таталт, тулгуурын хазайлт, бандаж ба боолтон холбоосын бат
бэхийн байдал зэргийг гаднаас харах ба хэмжих аргаар шалгаж хэвийн
байдлыг магадлана. Шаардлагатай бол төмөр тулгуур, хөндлөвч /
траверса /, төмөр хөл, татлага, бэхэлгээнүүдийн зэврэлтээс хамгаалсан
бүрхүүл газар доорхи хэсгийг шалгана.
5.7.18 Агаарын шугаманд үзлэг хийх, урьдчилан сэргийлэх шалгалт,
хэмжилт хийхэд илэрсэн дутагдлуудыг ашиглалтын баримт материалд

тэмдэглэлж тэдгээрийн үзүүлэх нөлөөллийг харгалзан ноцтойг нь
яаралтай арилгах, бусдыг нь техникийн үйлчилгээ буюу их засвар хийх
үед устгах хэрэгтэй.
5.7.19 Төмөр ба төмөр бетон тулгууртай агаарын шугамын их засварыг
12 жилд нэг удаа, модон тулгууртай шугамынхыг 6 жилд нэг удаагаас
цөөнгүй хийх ёстой.
5.7.20 Агаарын шугамын тулгуур ба бусад хэсэгт бүтцийн өөрчлөлт
оруулах буюу хөрсөнд тулгуурыг бэхэлж суулгах аргыг өөрчлөхдөө
зөвхөн шугамын ашиглалтын байгууллагын ерөнхий инженерийн
зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
5.7.21 Хөдөө аж ахуйн эдэлбэр газраар дайрч өнгөрсөн агаарын
шугаманд яаралтай хийгдэх шаардлагатайгаас бусад төлөвлөгөөт
засвар хийхдээ газар эзэмшигч байгууллагатай тохиролцон гүйцэтгэнэ.
5.7.22 Нэг тулгуурт хоёр байгууллагын шугамууд татагдсан бол
төлөвлөгөөт засвараа хамт зохицуулан гүйцэтгэх ёстой. Аль нэг шугамд
нь аваарийн үед засвар хийхдээ нөгөө байгууллагадаа урьдчилан
мэдэгдэх хэрэгтэй.
5.7.23 1000В ба түүнээс дээш хүчдэлтэй агаарын шугаманд байнга мөс
тогтдог бол түүнийг цахилгаан гүйдлээр хайлуулдаг байж болно.
Цахилгаан сүлжээний байгууллага нь мөс тогтолтод хяналт тавьж, цаг
тухайд нь мөс хайлуулах схемийг залгаж өгөх ёстой. Мөсийг
хайлуулдаг агаарын шугаманд мөстөлтийн ба хайлуулах үйлдлийн
дохиолол ба хяналтын автомат байгууламжтай байхаас гадна, богино
залгаа хийх залгах салгах аппараттай байх ёстой.
5.7.24 110 кВ ба түүнээс дээш хүчдэлийн агаарын шугаманд гарсан
гэмтэл болон 6-35 кВ агаарын шугаманд фаз хоорондох богино залгаа
үүссэн газрыг алсаас тодорхойлох тусгай багажууд тавигдсан байх
ёстой. Салаалсан шугамтай 6-35кВ гол шугаманд аль салаанд гэмтэл
гарсныг заагч хэмжүүр байх ёстой. Цахилгаан сүлжээний байгууллага
нь 6-35 кВ шугаманд гарсан газардлагыг тодорхойлох зөөврийн
багажаар хангагдсан байна.
5.7.25 Цахилгаан дамжуулах агаарын шугаманд гарсан аваарийг цаг
хугацаанд нь устгахын тулд бүх түвшний цахилгаан сүлжээний
байгууллагуудад тогтоосон нормын дагуу сэлбэг материалын Аваарын
нөөцбайх ёстой.

5.8 Хүчний кабель шугам

5.8.1 Хүчний кабель шугамын ашиглалтын үед найдвартай ажиллагааг
нь хангахад чиглэгдсэн техникийн үйлчилгээ ба засварын ажил
хийгддэг байх ёстой.
5.8.2 Кабель шугамыг ашиглалтанд оруулахдаа, түүний гүйдлийн
ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоосон байх ёстой.
Зөвшөөрөгдөх гүйдлийг тодорхойлохдоо кабелийн трассын 10м-ээс
багагүй урттай, хамгийн их халах хэсгийн нөхцлөөр тооцоог хийнэ. Уг
гүйдлийн хэмжээг дулааны туршилтыг үндэслэн ихэсгэж болох боловч,
кабелийн судалын халалтын хэмжээ нь улсын стандарт ба техникийн
нөхцөлөөр зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихгүй байх ёстой. Туршилтыг
хөргөлт хамгийн муу явагддаг нөхцөлтэй хэсэгт хийх ёстой.

5.8.3 Кабелийн байгууламжуудад кабелийн дулааны горим, агаарын
температур ба салхилуурын ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион
байгуулсан байна. Кабелийн хонгил, суваг ба худгийн температур зуны
улиралд гадна агаарынхаас 10 °С-аас ихгүй байх ёстой.
5.8.4 Хэрэв хэвийн нөхцөлд кабель нь удаан хугацаагаар ачаалж болох
хэмжээнээс ихгүй ачаалалтай ажилладаг бол аваарийн дараах горимд
тостой цаасан хөндийрүүлэгчтэй 10 кВ хүртэлх кабелийг 30%,
полиэтилен ба поливинилхлорид хөндийрүүлэгчтэй кабелийг 15%,
резин буюу хайлуулсан полиэтилен хөндийрүүлэгчтэй кабелийг 18%
хүртэл хэт ачаалалтайгаар хоногт 6 цагаас ихгүй хугацаагаар 5 хоног,
тэгэхдээ жилд 100 цагаас ихгүй хугацаанд хэт ачааллахыг зөвшөөрнө.
15 жилээс дээш хугацаанд ашиглагдсан кабелийг 10%-иас дээш хэт
ачааллахыг хориглоно. 10 кВ -35 кВ хүчдэлд ажиллах тостой цаасан
хөндийрүүлэгчтэй кабелийг хэт ачааллахыг хориглоно. 110 кВ ба
түүнээс дээш хүчдэлийн кабель шугамын зөвшөөрөгдөх хэт ачааллын
хэмжээг техникийн нормативаар тогтооно.
5.8.5 110 кВ ба түүнээс дээш хүчдэлийн тос дүүргэсэн кабель шугам ба
түүний секцүүдэд байршлын байдлаас хамааруулж, тосны даралтын
өөрчлөлтийн зөвшөөрөгдөх хязгаарыг тогтоосон байх ёстой. Тогтоосон
хязгаараас хэтэрвэл кабель шугамыг хүчдэлээс таслах ёстой ба
зөрчлийн шалтгааныг илрүүлэн арилгасан нөхцөлд түүнийг буцааж
залгаж болно.
5.8.6. Тусгаарлагдсан, эсвэл компенсацлагдсан нейтральтай сүлжээний
хэрэглэгч талд нэг фазын газардлага гарсан тохиолдолд, хэрэглэгчийн
ажилтан нь хангагчийн жижүүрийн ажилтанд энэ тухай яаралтай
мэдэгдэж, цаашид түүний заавраар ажиллавал зохино.
3.8.7. 110 кВ ба түүнээс дээш хүчдэлийн хуванцар хөндийрүүлэгчтэй
кабелийн муфтны шингэн ба тосоор дүүргэгдсэн кабелийн тосноос,
шинэ кабелийг анх ажилд залгахын өмнө, түүнээс хойш нэг жилийн
дараа, дараа нь 3 жилийн дараа, түүнээс хойш 6 жилд нэг удаа тус тус
сорьц авч шинжилгээ хийх ёстой.
5.8.8 1000 В ба түүнээс дээш хүчдэлийн кабель шугамыг ашиглалтанд
өгөхдөө гүйцэтгэгч байгууллагаас дараах баримт материалуудыг
бүрдүүлж, ашиглалтын байгууллагад өгсөн байх ёстой. Үүнд
-Кабель шугам тавьсан газрын дагуух 1:200 буюу 1:500 масштабтай,
холбоос муфтийн байршлыгтусгасан шугамын трассын гүйцэтгэлийн
зураг.
-35 кВ шугамын бусад шугам сүлжээ ба замтай огтлолцсон хэсэг болон
шугамын трассын нарийн төвөгтэй хэсгийн дагуу зүсэл /пропиль/ -ийн
зураг
-Дамартайгаа хадгалагдаж буй кабелийн тухайн үеийн техникийн
байдлын тухай акт, шаардлагатай бол кабелийгзадалж щалгасан, үзлэг
хийсэн тухай протокол.
-Кабелийн журнал, паспорт.
-Кабель шугамын бүх эд ангиудын бүртгэл
-Тухайн кабель шугам газар доорхи бүх төрлийн байгууламжтай
ойртосон буюу огтлолцсон хэсгүүдийг тэмдэглэсэн барилгын ба далд
ажлын акт
-Кабелийн муфт угсарсан акт

-Кабелийн шуудуу, хоолой, суваг, хавтанг угсралтаас хүлээн авсан акт
-Кабель шугамыг цахилгаан химийн зэврэлтээс хамгаалах
байгууламжийн угсралтын акт болон зураг төслийн дагуу зэврэлтийн
туршилт хийсэн дүн.
-Кабелийг сунгасны дараа өндөржүүлсэн хүчдэлээр туршсан тухай
протокол.
-Хөндийрүүлэгчийн эсэргүүцлийг хэмжсэн дүн.
-Шуудуу ба сувагт татсан кабелийг булахаас өмнө үзлэг хийсэн акт.
-Хүйтний улиралд кабелийг сунгахаас өмнө дамартайгаа байхад нь
халаасан тухай протокол.
-Галын дохио ба гал унтраах байнгын автомат системийг шалгасан ба
туршсан акт.
-Тухайн кабелийн хийц, угсралтын онцлогоос хамаарч шаардагдах
баримт материалууд,
-Ашиглалтын тухайн байгууллагын онцлогоос хамаарч шаардагдах
баримт материалууд,
-Бусад дүрэм зааврын дагуу бүрдүүлэх нэмэлт баримт материалууд,
1000 В хүртлэх хүчдлийн кабель шугамыг ашиглалтанд өгөхөд
кабелийн журнал, засварлагдсан зураг төсөл, туршилт ба хэмжилтийн
акт, протоколуудыг бүрдүүлж захиалагчид хүлээлгэн өгөх ёстой.
5.8.9.Гадны байгууллага гүйцэтгэж байгаа кабель шугамын угсралтын
ажлууд нь ашиглагч байгууллагын мэргэжлийн хяналтын дор хийгдэх
ёстой бөгөөд, тэрхүү хяналт нь угсралтын байгууллагыг хариуцлагаас
чөлөөлөх үндэслэл болохгүй
5.8.10. Кабель шугам бүр 5.8.8-д заасан баримтуудыг бүрдүүлсэн
техникийн паспорт, диспетчерийн дугаар ба нэртэй байх ёстой.

Автоматчилагдсан бүртгэлтэй байгууллага бол кабель шугамын
паспортын үзүүлэлтийг электрон тооцоолон бодох машинд оруулсан
байж болно.
Ил татагдсан кабель шугамын эхлэл ба төгсгөлд, мөн муфтүүд нь
пайзтай байх бөгөөд түүнд, кабелийн марк, хүчдэл, хөндлөн огтлолын
талбай, шугамын нэр ба дугаар, муфтийн дугаар, угсарсан хугацаа
бичигдсэн байх ёстой.

Пайзыг орчны агаарын нөлөөлөлд тэсвэртэй материалаар хийнэ.
Ил татагдсан кабельд пайзыг 50 м тутамд зүүхээс гадна булан тохой
гарсан , хаалт ханыг нэвтлэн гарсан газруудын 2 талд шугамын эхэн ба
эцэст пайз зүүсэн байх ёстой.
5.8.11 Кабелийн байгууламжинд татагдсан кабелийн цайрдаагүй
металл бүрхүүл, кабель дээгүүр нь тавьсан металл хийцүүд болон
кабелийн гадуурхи ган хоолой хайрцагуудыг шаардлагатай тохиолдолд
галд тэсвэртэй зэврэлтээс хамгаалах лакаар будаж байвал зохино.
5.8.12 Кабель шугамын ачааллыг ерөнхий инженерийн баталсан
графикт хугацаанд хэмждэг байх ёстой. Эдгээр хэмжилтийг үндэслэн
кабель шугамын ажлын схем ба горимыг тодотгож байвал зохино.
Энэхүү шаардлага нь цахилгаан станц ба дэд станцын хувиарлах
байгууламжийн шинд холбогдсон хэрэглэгчийн кабель шугаманд нэгэн
адил хамаарна.
5.8.13 Кабель шугамд дараах хугацаа /сар/-нд нэг удаа үзлэг хийх
ёстой:

кабелийн хүчдэл, кВ 35 хүртэлх 110-500

-газарт булсан кабель шугам

31

-хотын дэвсгэрт сайжруулсан хучлагатай кабель

12 -

-коллектор, хонгил, уурхай, төмөр замын гүүрээр тавигдсан кабель

шугам 6 3

-кабелийн худгууд 24

3

Цахилгаан шугам сүлжээг ашиглагч байгууллагын техникийн

удирдлагын шийдвэрээр дээрх хугацааг богиносгож болно. 1000 В

хүртлэх хүчдэлийн кабелийн муфтэд цахилгаан тоноглолд нь үзлэг

хийх бүрт хамт үзлэг хийнэ.

Усан доогуур татагдсан кабель шугамын үзлэгийг үйлдвэрийн ерөнхий

инженерийн баталсан хугацаанд хийнэ. Кабель шугамд хийх ИТА-ны

үзлэгийг сонголтын журмаар үе үе хийх ёстой. Гол мөрөн үерлэх ба

аадар бороо орсны дараа болон кабель шугам реле хамгаалалтаар

тасархад ээлжит бус үзлэг хийвэл зохино. Үзлэгийн үеэр илэрсэн

гэмтэл, дутагдлын талаар эвдрэл гэмтлийн журналд бичиж, зөрчлийг

яаралтай арилгах арга хэмжээ авах ёстой.

5.8.14 Байнгын жижүүртэй цахилгаан станц ба дэд станцад кабелийн

хонгил, суваг, давхар, худгуудын үзлэгийг сард нэгээс цөөнгүй хийх

ёстой ба хэрэв байнгын жижүүргүй бол ерөнхий инженерийн баталсан

хугацаанд үзлэг хийх ёстой.

5.8.15 Кабелийн байгууламжинд суурилагдсан гал унтраах ба

дохиололын тоноглолуудын техникийн хяналт ба ашиглалтыг

мөрдөгдөж байгаа галын аюулаас сэргийлэх дүрмийн дагуу гүйцэтгэвэл

зохино.

5.8.16 Кабелийн байранд түр зуурын ба туслах чанарын үйлдвэрлэл /

засварын хэсэг, багаж, материалын агуулах гэх мэт/ байрлуулах болон

материал, тоног төхөөрөмж хадгалахыг хориглоно.

5.8.17 Цахилгаанжсан рельстэй тээврийн хэрэгсэл явдаг ба зэврүүлэх

идэвхитэй /бохирдсон/ хөрстэй газраар тавигдсан кабель шугамд

идэгдэл зэврэлтээс хамгаалах арга хэмжээ авагдсан байвал

ашиглалтанд хүлээн авч болно.

Ийм дэвсгэр нутагт байгаа кабель шугам дээр тэнэмэл гүйдлийн

хэмжилт хийж кабелийн сүлжээ /хэсэг/ -ийн потенциалийн диаграммд

засвар өөрчлөлт оруулах, шинээр зохиох болон зэврүүлэх идэвхитэй

хөрстэй бүсийн зурагт зохих нэмэлт өөрчлөлтийг оруулдаг байх ёстой.

Газар доорхи бүх төрлийн аж ахуйг нэгдсэн журмаар зэврэлтийн

элэгдлээс хамгаалах арга хэмжээ зохион байгуулагдсан хотуудад

потенциалын диаграмм хийх шаардлагагүй.

Кабелийн потенциалыг тэнэмэл гүйдэлтэй бүсүүдэд, хүчний кабель нь

ган шугам хоолой ба катодын хамгаалалтай холбооны шугаманд

ойртсон цэгүүдэд, мөн зэврэлтээс хамгаалах байгууламжтай кабелийн

хэсгүүд дээр хэмжих ёстой. Хамгаалалтын хоолой /шланг/ маягийн

бүрхүүлтэй кабельд "Кабель шугамыг ашиглах заавар" ба "Цахилгаан

тоноглолыг турших заавар" -ын дагуу хяналт тавина.

5.8.18 Цахилгаан, хөрс, химийн зэврэлтээс кабелийн металл бүрхүүл
гэмтэх байдал илэрсэн тохиолдолд түүнээс хамгаалах арга хэмжээ
авах ёстой.
5.8.19. Кабель шугамын трасс дээр буюу ойролцоо газар шорооний
ажил хийх тохиолдолд, уг ажлыг гүйцэтгэгч нь шугамын ашиглалтын
байгууллагаас бичгээр зөвшөөрөл авсан байх ёстой.
Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид
кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авч, ажил
хийж байгаа газарт анхааруулах плакат ба гэрлэн дохио тавих ёстой.
Газар шорооны ажлын үед зурганд заагдаагүй кабель илэрвэл, ажлыг
нэн даруй зогсоож ашиглалтын байгууллагад мэдэгдвэл .зохино.
5.8.20. Кабель шугамаас 1м-ээс бага зайд газар ухагч машинаар
ажиллах, кабель шугамын дээр 0.3 м-ээс дээш гүнд хөрсийг
сийрэгжүүлэхэд царил, зээтүү болон компрессорын алх хэрэглэхийг
хориглоно. 0,4 м-ээс илүү гүнд тавигдсан кабелийг өвлийн цагт ухахад
хөрсийг нь гэсгээхдээ кабелийг гаднаас нь халаахгүй байх нөхцөлийг
хангах ёстой.

Кабель шугамаас хоёр тийш тус бүр 5 м -ээс дотогш зайд
цохилтын ба доргилтот механизм хэрэглэсэн ажил гүйцэтгэхийг
хориглоно.
Ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг
байлцуулан хяналтын малталт хийж үзэх ёстой.
Тэсэлгээ хийх бол техникийн нэмэгдэл нөхцлүүд тавигдана.
5.8.21. Цахилгаан сүлжээний ашиглалтын байгууллага \ЦСАБ\ нь
кабель шугамын ойролцоо байгаа байгууллага, оршин суугчдад
кабелийн трасс явсан газар болон түүний ойролцоо газар шорооны
ажил гүйцэтгэх журмын тухай үе үе мэдээлэн анхааруулж байх ёстой.
5.8.22. Кабель шугамыг "Цахилгаан тоноглолыг турших норм" -ын дагуу
тодорхой хугацаанд тогтмол гүйдлийн өндөржүүлсэн хүчдэлээр
туршдаг байх ёстой.
Кабель шугаманд засвар хийсний дараа буюу трассын дагуу ухаж
кабелийг ил гаргасаны дараа ээлжит бус туршилт хийх эсэхийг эрчим
хүчний үйлдвэр, ЦСАБ ба салбаруудын удирдлага шийднэ.
5.8.23. Босоо байдалд бэхлэгдсэн 25-35 кВ кабелийн хөндийрүүлэгч
хатаж гэмтэл гарахаас сэргийлэхийн тулд түүнийг тодорхой хугацаанд
солих буюу тос тогтоох муфт хийж өгөх ёстой.
25-35 кВ хүчдэлтэй урсдаггүй нэвчлэгтэй ба хуванцар хөндийрүүлэгчтэй
болон хий дүүргэсэн кабелийн босоо байрлалтай хэсгийн
хөндийрүүлэгт тусгайлан хяналт тавих ба тодорхой хугацаанд солих
шаардлагагүй.
5.8.24. Хоолой /шланг/ маягийн бүрхүүлтэй хуяггүй кабелийг ашиглах
ба сунгах үед түүний бүрхүүлийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал
тавих хэрэгтэй.
Хэрэв бүрхүүл нь сэмэрч цуурсан, нэвт цоорсон байвал бүрхүүлийг
даруй засах буюу солих хэрэгтэй.
5.8.25 Цахилгаан сүлжээний байгууллагад кабелийн гэмтэл
тодорхойлох аппарат, хэмжих багаж, туршилт хэмжилтийн зөөврийн
багаж хэрэгслүүдээр хангагдсан лаборатори байх ёстой.

5.8.26. Кабелийн гэмтсэн хэсэг, муфтийг лабораторид туршиж гэмтсэн
шалтгааныг тодорхойлохоос гадна цаашид уг гэмтлээс урьдчилан
сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлдэг байх ёстой.

5.9. Реле хамгаалат, цахилгаан автоматик:

5.9.1 Цахилгаан станц, дэд станц, ЦШС-ний хүчний цахилгаан
тоноглолууд нь богино залгаа ба хэвийн горим алдагдахаас хамгаалах
реле хамгаалат, автомат таслуур буюу гал хамгаалагчаар тоноглогдсон
байхаас гадна аваари эсэргүүцэх автоматик ба автомат тохируулгын
зэрэг цахилгаан автоматикийн байгууламжаар хангагдсан байх ёстой.
Реле хамгаалат, цахилгаан автоматик /РХА/-ийн байгууламж түүний
дотор аваари эсэргүүцэх автоматик нь нэгдсэн сүлжээний схем ба
ажиллагааны горимд тохируулагдсан бөгөөд байнга ажиллагаанд
залгагдсан байвал зохино. /Эрчим хүчний нэгдсэн сүлжээний
ажиллагааны горим ба сонгон ажиллах нөхцөлтэй уялдан
ажиллагаанаас гаргагдсан байгууламжууд үүнд хамаарахгүй./
Аваарийн ба урьдчилан сэргийлэх дохиололын байгууламжууд
ажиллахад байнга бэлэн байх ёстой.
5.9.2 Ашиглалтын үед реле хагаалалт, цахилгаан автоматик, хоёрдогч
хэлхээний хэвийн ажиллах орчны нөхцөл /температур, чийглэг,
доргионы зөвшөөрөгдөх хэмжээ, ажлын параметр хэвийнхээс зөрөх
хэлбэлзэл гэх хэт/ байнга хангагдсан байх ёстой.
5.9.3 РХА-ийн байгууламжууд ажилласан ба ажиллаагүй, буруу
ажилласан бүх тохиолдолд болон ашиглалтын явцад илэрсэн
гэмтлүүдэд тогтсон журмын дагуу РХА-ийн албанаас нарийн бүртгэл
хөтөлж, тодорхой судалгаа дүн шинжилгээ хийж шаардлагатай арга
хэмжээг авдаг байх ёстой.
Илэрсэн гэмтлийг нэн даруй арилгадаг байвал зохино.
Шуурхай удирдлагын дээд шатны диспетчерийн удирдлага ба мэдэлд
байдаг РХА-ийн байгууламж буруу ажилласан буюу ажиллаагүй болон
схем ба аппаратурт нь гэмтэл гарсан тохиолдол бүрт тэдгээрийн тухай
шуурхай мэдэгддэг байх ёстой.
5.9.4 РХА-ийн самбар, 2 талын үйлчилгээний шүүгээ болон удирдлагын
босоо ба хэвтээ самбарын нүүрэн ба ар талд тэдгээрийн зориулалт,
диспетчерийн нэрийг тэмдэглэсэн байхаас гадна босоо, налуу самбар,
эргэдэг самбартай шүүгээнд суурилагдсан аппаратууд нь ар, өвөр
талдаа схемийн дагуу хаягтай байх ёстой.
Шуурхай ажиллагааны хүмүүс ажиллуулдаг удирдлагын хэрэгсэл /
сэлгэн залгагч, дохиололын реле ба гэрэл, туршилтын блок гэх мэт/ -
үүд нь дор бүрдээ схемийн дагуу зориулалтын хаягтай байх ёстой. Янз
бүрийн холболтод хамаарах аппаратурууд болон ижил холболтын янз
бүрийн РХА-ийн байгууламжууд нэг самбарт тавигдсан бол, тэдгээрийг
нарийн заагласан шугам татагдсан байхаас гадна, аль нэг РХА-ийн
байгууламжийг тусад нь шалгахын тулд бусдаас нь зааглах хаалт тавих
боломжоор хангагдсан байх ёсой.
5.9.5 Хүчний цахилгаан тоноглол ба цахилгаан дамжуулах шугам нь,
зөвхөн бүх төрлийн реле хамгаалалтууд нь залгагдсан нөхцөлд
хүчдэлтэй байж болно.

Хамгаалалтуудын зарим нь гэмтэх буюу ажлаас гаргасан үед
ажиллагаанд үлдсэн бусад реле хамгаалалтын байгууламжууд нь
цахилгаан тоноглол ба шугамыг бүх төрлийн гэмтлээс бүрэн хамгаалж
чадахаар байх ёстой.
Хэрэв энэ нөхцөл хангагдахгүй байвал түргэн үйлчилгээтэй түр
хамгаалалт тавих буюу бэлтгэл хамгаалалтыг хурдасгах, эсвэл уг
холболтыг таслах хэрэгтэй..
5.9.6 Түргэн үйлчилгээтэй реле хамгаалалт ба бэлтгэл хамгаалалттай
шугам, шин, тоноглолын тосон таслуур ажиллаагүй тохиолдолд
тэдгээрт засвар хийсний дараа буюу хүчдэлгүй байсны дараа дахин
хүчдэл өгөх, хуурай салгуур ба агаарын таслуураар хийх бүх үйлдлийг
хамгаалалтуудыг нь ажилд оруулсаны дараа хийж гүйцэтгэнэ. Хэрэв
хамгаалалтыг нь ажилд оруулах боломжгүй бол бэлтгэл хамгаалалтын
хурдасгах хэлхээг ажилд оруулах буюу эсвэл түр хамгаалалт тавьж
өгөх хэрэгтэй.
5.9.7 РХА-ийн цахилгаанаараа холбогдсон хоёрдогч хэлхээнүүдийн
газартай харьцах хөндийрүүлэгийн эсэргүүцэл ба хоорондоо
цахилгаанаар холбогдоогүй /хэмжилтийн, шуурхай ажиллагааны
гүйдлийн, дохиололын/ хэлхээнүүдийн хоорондох хөндийрүүлгийн
эсэргүүцэл нь 1 МОм-оос доошгүй байх ёстой.
Тусгай үүсгэвэрээс буюу тусгаарлах трансформатораас тэжээгддэг 60В
ба түүнээс доош ажлын хүчдэлийн хоёрдогч хэлхээнийн
хөндийрүүлгийн эсэргүүцэл 0.5 МОм-оос доошгүй байх ёстой.
Хөндийрүүлгийн эсэргүүцлийг эхний тохиолдолд 1000-2500В
мегаометрээр, дараагийхад 500В мегаомметрээр хэмжинэ. Хоёрдогч
хэлхээний хөндийрүүлгийг шалгахдаа холбогдох зааврийн дагуу
гэмтээхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байвал зохино.
5.9.8 Угсралтаас хүлээн авч залгахдаа болон анхны урьдчилан
сэргийлэх туршилт хийхдээ нэг самбарт байгаа цахилгаанаар
холбогдсон РХА-ийн хэлхээнүүдийн газартай харьцах хөндийрүүлгийн
эсэргүүцэл ба холболт бүрийн бусад бүх хоёрдогч хэлхээнүүд болон
цахилгаанаар холбогдоогүй хэлхээнүүдийн хоорондох хөндийрүүлгийн
эсэргүүцлийг хувьсах гүйдлийн 1000В хүчдэлээр нэг минут турших
ёстой.
Үүнээс гадна судлуудын хооронд богино залгаа үүсэх боломж ихтэй
бөгөөд энэ нь муу үр дагаварт хүргэхээр /хийн хамгаалалтын хэлхээ,
удирдлагын гүйдлийн эх үүсвэрт ашигладаг конденсаторийн хэлхээ, 1А
гүйдлийн трансформаторийн хоёрдогч хэлхээ гэх мэт/ хэлхээний
хяналтын кабелийн судлуудын хоорондох хөндийрүүлгийг нэг минутын
турш 1000В хүчдэлээр туршина.
Цаашид РХА-ийн хэлхээний хөндийрүүлгийг /60В ба түүнээс доош
хүчдэлийн хэлхээнээс бусад/ урьдчилан сэргийлэх үзлэгийн үед
хувьсах гүйдлын 1000В хүчдэлээр нэг минут эсвэл, мегаомметр буюу
тусгай төхөөрөмж ашиглан 2500В шулуутгасан хүчдэлээр туршина. 60В
ба түүнээс доош хүчдэлийн хэлхээний хөндийрүүлгийн туршилтыг,
түүний хэмжилтийн явцад энэ дүрмийн 5.9.7-д заасны дагуу явуулна.
5.9.9 Шинээр угсрагдсан РХА ба хоёрдогч хэлхээг ажилд оруулахын
өмнө түүнд тохируулга ба туршилт хийх ёстой. Шинэ байгууламжийг

ажилд оруулахдаа РХА-ийн журналд тэмдэглэж зохих журмын дагуу
гүйцэтгэнэ.
5.9.10 РХА-ийн албанд ашиглалтад байгаа РХА-ийн байгууламжуудад
холбогдох дараах технйкийн бичиг баримтууд байх ёстой: -Паспорт
протоколууд
-Тохируулах ба шалгах заавар буюу аргачлал
-Байгууламжийн тавил ба үзүүлэлтүүдийн карт
-Зарчмын ба угсралтын бүдүүвчүүд буюу хамтатгасан бүдүүвч
-Нарийн төвөгтэй РХА-ийн байгууламжийг шалгалтад гаргах /ажилд
оруулах/ ажлын программ. /Хэлхээ нь ажилд үлдэх бусад РХА болон,
тоноглолын удирдлагын хэлхээ, гүйдэл ба хүчдэлийн хэлхээнүүдээс
салгах цэгүүд, салгах дараалал, аргыг заасан./

Ажлын программ боловсруулах шаардлагагүй РХА-ийн
жагсаалтыг байгууллагын ерөнхий инженер батална. Техикийн
үйлчилгээний дүнг паспорт протоколд тусгасан байна. / Шаардлагатай
бол РХА-ийн нийлмэл байгууламжийн талаар ажлын журналд тодорхой
тэмдэглэсэн байна/.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчерийн удирдлага ба мэдэлд
байдаг РХА-ийн байгууламжийн техникийн үзүүлэлтүүд нь карт /
таблиц/ буюу журналд тэмдэглэгдэж, зарчмын буюу бүтцийн схем
хийгдэн, РХА -ийн албанд хадгалагдах ёстой.
5.9.11 РХА-ийн байгууламжийг ажиллагаанаас гаргахад энэ дүрмийн
6.4.2, 6.4.5, 6.4.6, 6.4.10 дахь заалтуудыг баримтлана.
5.9.12 Тавилийг нь шуурхай ажиллагааны хүмүүс тавилыг
өөрчилдөгөөс бусад РХА-ийн реле, аппарат ба туслах байгууламжийг
задлах ажлыг, зөвхөн РХА-ийн алба, цахилгаан станын цахилгаан
техникийн лабораторийн эдгээр байгууламжийн ашиглалтыг хариуцсан
хүмүүс буюу тэдгээрийн заавраар шуурхай ажиллагааны хүмүүст
зөвшөөрнө. РХА-ийн байгууламжид тусгай бэлтгэгдсэн бие даан
ажиллаж чадах, шалгалт өгсөн хүмүүс ажиллах ёстой.
5.9.13 Удирдлагын пульт, шүүгээ, панелийн хавчууруудын цуглуулгын
ойролцоо санамсаргүй залгалт холболтын улмаас генераторийн
өдөөлтийн хэлхээ буюу удирдлагын хэлхээнд богино залгаа үүсгэх
болон бусад залгалт, салгалт гаргах боломжтой хавчуур байрлуулахыг
хориглоно.
5.9.14 РХА-ийн удирдлагын хэлхээ ба панель дээр ажиллахдаа
алдаатай үйлдлээр тоноглол таслахаас урьдчилан сэргийлэх арга
хэмжээ авсан байх ёстой. Ажлыг зөвхөн тусгаарлагчтай багажаар
гүйцэтгэх ёстой.
Ажлыг гүйцэтгэлийн схем, ажлын эзлэхүүн ба дарааллыг заасан
хөтөлбөр, нярад зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
Ажил дууссаны дараа гүйдэл, хүчдэл, шуурхай үйлдлийн хэлхээний
холболтууд бүрэн бүтэн ба зөв болохыг шалгах ёстой.
РХА-ийн шуурхай үйлдлийн ба удирдлагын хэлхээнүүдийг заавал
ажиллуулж шалгах ёстой.
5.9.15 Хамгаалж байгаа ба бусад холболтуудыг буруу таслах болон
урьдчилан мэдэж болохгүй үйлчилгээ үзүүлж болзошгүй ажлуудыг РХА-
ийн байгууламжид гүйцэтгэхдээ, тийм явдал гаргахгүй байх нөхцөлийг
хангах боломжийг харгалзан олгосон захиалга зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

5.9.16 РХА-ийн панель, шкафт, байрлуулсан сэлгэн залгагч
байгууламж, туршилтын блокийн таглааны байршлыг хянах,
удирдлагын ба хамгаалалтын хэлхээний автомат салгуур ба гал
хамгаалагчийн бүрэн бүтэн эсэхийг шалгах, аппарат ба панелиуд
дээрхи гаднын дохиололын байгууламж ба багажуудын заалтаар РХА-
ийн ажиллагаанд хяналт тавих, таслуурууд болон бусад аппаратыг
таслаж, залгаж үзэх, өндөр давтамжийн хамгаалалтын дохиолол
солилцоог шалгах, өндөр давтамжийн алсаас таслах байгууламж болон
автоматикийн нам давтамжийн суваг ба аваари эсэргүүцэх
автоматикийн өндөр давтамжийн аппаратуудын хянагдах ёстой
параметрийг хэмжих, шин ба оруулгын хөндийрүүлгийг хянах
байгууламжийн хамгаалалтын гүйдлийн зөрүүг хэмжих хүчдэлийн
трансформаторын задгай гурвалжингийн хүчдлийн зөрүүг хэмжих,
автоматаар дахин залгагч ба бэлтгэлийг автоматаар залгагч болон
бичигч хэмжүүрийг ажиллуулж шалгаж үзэх, автомат осциллографын
цагийн баадууг чангалах зэрэг ажлыг шуурхай ажиллагааны хүмүүс
гүйцэтгэнэ.

Хяналт шалгалт хийх хугацаа, ажиллуулж шалгах аппаратур
байгууламжийн жагсаалт, тийм шалгалтын үйлдлийн дараалап,
үзүүлэлтүүд нормоос зөрсөн тохиолдолд хүмүүсийн ажиллах журмыг
ажлын байрны заавраар тогтоож өгнө.
5.9.17 Цахилгаан сүлжээний байгууллагын РХА-ийн алба ба цахилгаан
станцын цахилгаан техникийн лабораторийн ажилтнууд нь бүх
удирдлагын щит самбар болон реле хамгаалалт, цахилгаан автоматик,
дохиололын самбарууд зэрэгт тогтмол үзлэг хийж байх ёстой ба
тийнхүү үзэж шалгахдаа тэдгээрт байрлагдсан сольж залгах
байгууламж /рубильник, удирдах түлхүүр, товчлуур гэх мэт/ болон
туршилтын блокийн тагны байрлал зөв эсэх, тэдгээрийн байрлал нь
цахилгаан тоноглолын ажиллагааны горим ба схемд тохирч байгаа
эсэхийг нарийвчлан шалгадаг байх ёстой.

Үзлэг шалгалт хийх үечилсэн хугацааг үйлдвэрийн удирлага
тогтооно. Шуурхай ажиллагааны хүмүүс нь РХА-ийн албаны хүмүүсээс
хийдэг ээлжит үзлэгээс хамаарахгүйгээр өөрсдийн хариуцан
ахжилладаг РХА-ийн үйлдэл гүйцэтгэх элементүүдийн зөв байрлал,
бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой.
5.9.18 РХА-ийн байгууламж ба хоёрдогч хэлхээнд мөрдөгдөж байгаа
дүрэм, заавруудын дагуу тогтоосон хугацаа ба ажлын эзлэхүүнээр
шалгалт, ажиллуулах шалгалт хийгддэг байх ёстой.
Хэрэв шалгалтын үед РХА-ийн байгууламж нь ажиллаагүй буюу буруу
ажиллавал нэмэгдэл шалгалтууд /аваарийн дараах/ хийвэл зохино.
5.9.19. Хавчуурын цуглуулганд холбогдсон утаснууд нь схемд заагдсан
тэмдэг хаягтай байх ёстой. Хяналтын кабель нь эх , төгсгөл, салаалсан
ба огтлолцсон хэсэгтээ болон хана, тааз, нэвтлэн гарсан цэгүүддээ
хаягтай байх ёстой.
Хяналтын кабелийн сул чөлөөтэй байгаа судлын үзүүрүүдийг
хөндийрүүлсэн байх ёстой.
5.9.20 Металл бүрхүүлтэй хяналтын кабелийн гэмтлийг арилгах буюу
уртасгаж залгахдаа битүү муфт буюу зориулалтын хайрцаг хэрэглэх
ёстой. Хийсэн муфт буюу хайрцагийг бүртгэлд тусгах ёстой.

Поливинилхлорид буюу резин бүрхүүлтэй кабелийн холболтод эпоксид
муфт буюу шилжилтийн хавчуурын эгнээг ашиглах ёстой. Кабелийн
тууш уртын 50м тутамд дунджаар нэгээс илүүгүй муфт байвал зохино.
5.9.21 Агаар, гэрэл, тосны үйлчилгээнд гэмтдэг хөндийрүүлэгчтэй
хяналтын кабелийг ашиглахдаа, дээрх нөлөөлөлд өртөх хэсэгт
гэмтлээс хамгаалах нэмэлт бүрхүүл хийж өгсөн байх шаардлагатай.
5.9.22 Гүйдлийн трансформаторийн хоёрдогч ороомогт реле ба
хэмжүүр байнга залгагдсан байх буюу богино холболт хийгдсэн байна.
Гүйдлийн ба хүчдлийн трансформаторийн хоёрдогч хэлхээ болон
өндөр давтамжийн сувгийн холболтын шүүлтүүрийн хоёрдогч ороомог
заавал газардуулагдсан байх ёстой.
5.9.23 Цахилгаан станц, дэд станцуудад тавигдсан РХА-ийн
ажиллагаанд дүн шинжилгээ хийх болон цахилгаан дамжуулах
шугаманд гарсан гэмтлийн байршлыг тогтоох зориулалттай аваарийн
үеийн бичлэгийн автомат хурдасгагчтай өөрөө бичигч хэмжүүрүүд,
автомат осциллограф ба түүний залгах байгууламж, заалтаа үлдээгч
хэмжүүрүүд /амперметр, вольтметр, омметр/ болон бусад
байгууламжууд нь байнгын ажиллагааны бэлэн байдалд байх ёстой.
Дээрхи байгууламжуудыг ажилд оруулах ба гаргах үйлдлыг захиалгаар
гүйцэтгэнэ.
5.9.24 Шуурхай ажиллагааны гүйдлийн хэлхээн дэх хамгаалалтын
аппаратууд /гал хамгаалагч, автоматууд/ нь сонгон ажиллах чадвараар
хангагдсан байх ёстой.
Автомат таслуур ба гал хамгаалагчууд нь түүний гүйдэл ба
зориулалтыг тэмдэглэсэн хаягтай байх ёстой.
5.9.25 РХА-ийн панель, шкафт байрлуулсан түлхүүр, сэлгэн залгагч,
холбоос, туршилтын блок болон бусад хэрэгслийн тусламжтайгаар
сэлгэн залгалт хийхдээ шуурхай ажиллагааны хүмүүс нь тэдгээр сэлгэн
залгагч хэрэгслийн байршил зохих горимд ямар байршилтай байх
ёстойг харуулсан хүснэгт болон нарийн төвөгтэй сэлгэн залгалтын
хөтөлбөр ашиглах ёстой.
Ямар сэлгэн залгалтыг ямар үйлдлүүдээр хийсэн тухай шуурхай
ажиллагааны журналд тэмдэглэсэн байх ёстой.
5.9.26 Цахилгаан станц ба дэд станцын щит болон панель дээр РХА-
ийн хэлхээнд байгаа аваари эсэргүүцэх автоматикийн сэлгэн залгах
байгууламжууд нь ил тод байрлагдсан байх ба тэдгээрийн
тусламжтайгаар хийгдэх нэг төрлийн үйлдлүүд бүгдэд нь адил хийгддэг
байх ёстой.

5.10. Газардуулгын байгууламж

5.10.1 Газардуулгын байгууламж нь хүмүүсийн аюулгүй ажиллах
боломж ба цахилгаан тоноглолыг хамгаалах болон ажлын ашиглалтын
горимын шаардлагыг хангасан байх ёстой.

Цахилгаан тоног төхөөрөмжийн хөндийрүүлэг гэмтэхэд, түүний
хүчдэлтэй болж болох бүх металл хэсгүүдийг газардуулсан буюу "
ноль"-туулсан байх ёстой.
5.10.2 Цахилгаан тоноглолын газардуулгын байгууламжийг
ашиглалтанд өгөхдөө угсралтын байгууллага нь энэ дүрмийн 1,29-д

заасан баримтуудаас гадна эдгээр байгууламжийг хүлээлгэн өгөхөд
хийсэн туршилтын протоколыг гаргаж өгнө.
5.10.3 Төхөөрөмжийн газардуулбал зохих элемент бүрийг газардуулагч
буюу газардуулгын гол шугаманд тус тусад нь газардуулгын утсаар
холбосон байх ёстой.

Төхөөремжийн хэд хэдэн хэсгийг газардуулгын утсаар угсраа
залгахыг хориглоно.
5.10.4 Газардуулга буюу газардуулгын хүрээнд газардуулгын утсыг
гагнуураар холбох ба аппарат, машин болон агаарын шугамын тулгуурт
гагнуураар буюу боолтоор холбох ёстой.
5.10.5 Газардуулгын утсыг зэврэлтээс хамгаалсан байна. Ил тавигдсан
газардуулгын утсыг хараар будсан байвал зохино.
5.10.6 Газардуулгын байгууламжид тавих хяналтын хүрээнд дараах
ажлууд багтана. Үүнд:
-Газардуулагч байгууламжийн эсэргүүцлийг хэмжих /5.10.7/ ба газарт
булагдсан хэсгүүдийн зэврэлтийн байдлыг тодорхойлох зорилгоор,
тэдгээрээс түүвэрлэн ухаж ил гарган үзэх шалгалтыг 12 жилд нэгээс
доошгүй хийх.
-Газардуулагдагч элемент ба газардуулагчийн хоорондох хэлхээний
байдал, ердийн газардуулагч ба газардуулгын байгууламж хоорондын
холболтын байдлыг 12 жилд нэгээс доошгүй удаа шалгах. -1000В
хүртэлх хүчдлийн төхөөрөмжид "фаз -ноль" -ийн гогцооны бүрэн
эсэргүүцэл ба нэвтлэх хамгаалагчийг 6 жилд нэгээс доошгүй удаа
шалгах.
-Газардуулгын байгууламж нь шүргэх хүчдлийн нормоор хийгдсэн
цахилгаан тоноглолд шүргэлтийн хүчдлийг хэмжих
5.10.7 Газардуулах байгууламжийн эсэргүүцлийг дараах тохиолдолд
хэмжих ёстой. Үүнд:
-цахилгаан станц, дэд станц, шугамын газардуулагч байгууламжийг
угсралт, өөрчлөлт, ба их засвараас хүлээн авахад.
-110 кВ ба түүнээс дээш хүчдпийн цахилгаан дамжуулах агаарын
шугамын тросстой хэсгийн тулгуурын изолятор гэмтсэн буюу цахилгаан
нуманд нэрвэгдсэн байвал.
-35кВ ба түүнээс доош хүчдлийн агаарын хувиарилах сүлжээний дэд
станцад 12 жилд нэгээс цөөнгүй удаа хэмжинэ. 35кВ ба түүнээс доош
хүчдлийн сүлжээнд хуурай салгууртай, яндан ба винтель цэнэг
шавхагчтай, хамгаалалтын зайтай болон "ноль" утсыг давтан
газардуулсан тулгуурууд дээр 6 жилд нэгээс цөөнгүй удаа,
-хүн ам шигүү оршин суудаг газрын төмөр ба төмөр бетон тулгуурт
түүвэр маягаар 2% -д нь, зэврүүлэх идэвхи ихтэй, гулсалттай, салхинд
үлээгддэг ба цахилгаан муу дамжуулдаг хөрстэй газрын агаарын
шугамын тулгуурт 12 жилд нэгээс цөөнгүй удаа тус тус хэмжилт хийх
ёстой. Хэмжилтийг хөрс хамгийн их хуурайшсан үед хийнэ.
5.10.8 Шүргэлтийн хүчдлийг энэ дүрмийн 5.10.6-д заасны дагуу
газардуулах байгууламжид угсралт, өөрчлөлт, их засвар хийсний
дараа, тэгэхдээ 6 жилд нэгээс доошгүй удаа хэмжих ёстой. Хэмжилт
хийх үед ердийн газардуулагчууд ба агаарын шугамын тросс залгаатай
байвал зохино.

5.10.9 Энэ дүрмийн 5.10.6-д заасан агаарын шугамд газрыг нь ухаж
түүвэрчилсэн хэмжилт хийхэд газардлагатай тулгууруудын 2% нь
хамрагдсан байвал зохино.

Зэврэлт эрчимтэй явагддаг газар нутагт байгаа агаарын шугамын
газардуулах байгууламж ба газардуулагчид хийх үзлэгийн хоорондох
хугацаа богино байх ёстой бөгөөд энэ асуудлыг цахилгаан сүлжээний
байгууллагын техникийн удирдлага шийдвэрлэнэ.
5.10.10. Ашиглалтад байгаа газардуулгын байгууламж бүрт түүний
схем, техникийн үндсэн өгөгдлүүд, үзлэг шалгалтын үр дүн, засвар
өөрчлөлтийн шинж чанар болон бусад өгөгдлүүдийг тусгасан паспорт
байх ёстой.

5.11. Хэт хүчдлийн хамгаалалт

5.11.1. Цахилгаан станц, дэд станц ба цахилгаан сүлжээний газруудад
хуваарилах байгууламж, агаарын шугам нэг бүрийн хэт хүчдлээс
хамгаалалтын техникийн баримт бичгүүд ба мэдээллүүд байх ёстой.
Үүнд :
-Цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгад хамгийн их нэрвэгддэг
хэсэг, гүйдэл муу дамжуулдаг хөрстэй хэсэг, хөндийрүүлэгч нь
бохирддог хэсэг зэргийн тойм жагсаалт,
-Цахилгаан дамжуулах шугамууд өөр хоорондоо огтлолцсон цэг,
холбоо, радио нэвтрүүлэг болон төмөр замын автомат хоригийн
шугамуудтай огтлолцсон цэгүүдийн схем судалгаа,
-Ил хуваарилах байгууламж (ИХБ) бүрийн аянга зайлуулагч,
прожекторын багана, өндөр байшин барилга, металл ба темөр бетон
хийцүүдийн аянгаас хамгаалах бүсийн тойм зураг, уг бүсэд орж байгаа
гүйдэл дамжуулагчуудын жагсаалт,
-Хуваарилах байгууламжуудын тоноглолын импульс тээвэрлэлтийн
өгөгдөхүүнүүд,
-Хуваарилах байгууламж ба агаарын шугамд ашиглагдаж байгаа хэт
хүчдэл,
хязгаарлагч ба цэнэг шавхагчууд, очлол хаагчуудын хамгаалалтын
үзүүлэлтүүд,
-Хуваарилах байгууламжуудад очих ба дэвсгэр дэх троссоор
хамгаалагдсан зам, орц гарцын схем.
5.11.2. ИХБ-ийн аянга зайлуулагч, прожекторын багана, станцын
утааны яндан, хергөх цамхаг, ойн бүтцүүдийг дамнуулан 1000 В
хүртэлх хүчдлийн аливаа зориулалтын /гэрэлтүүлэг, телефон, радио
релейн г.м/ агаарын шугамын утас татах болон эдгээр шугамыг тэсрэх
аюултай байранд оруулахыг хориглоно.

Ийм шугамуудыг төмөр бүрхүүлтэй кабель буюу төмөр хоолойн
дотуур сүвлэсэн утас ашиглан газарт булж татах хэрэгтэй.
5.11.3. Жил бүр аянгын улирал эхлэхийн өмнө хуваарилах байгууламж
ба цахилгаан дамжуулах шугамын хэт хүчдлийн хамгаалалтыг шалгаж
аянгын ба дотоод хэт хүчдлээс хамгаалахад бэлэн болгох ёстой.
5.11.4. Цэнэг шавхагч ба хэт хүчдлийн хязгаарлагчууд нь байнга
ажиллагаанд залгаатай байх ёстой.

Хүчтэй салхи, мөсдөлт, агаарын температурын эрс өөрчлөлтэй

болон их бохирдолтой районд орших ИХБ-ийн вентиль цэнэг шавхагч

нь зөвхөн аянгын хэт хүчдлээс хамгаалах зориулалттай бол түүнийг

өвлийн улиралд (эсвэл зарим саруудад) ажлаас гаргаж (тасалж) болно.

5.11.5. Вентиль ба яндан цэнэг шавхагч болон хэт хүчдлийг

хязгаарлагчид урьдчилан сэргийлэх туршилтыг "Цахилгаан тоноглолд

туршилт хийх норм"-ын дагуу гүйцэтгэх ёстой.

5.11.6. Яндан цэнэг шавхагч болон хэт хүчдэлийн хамгаалалтын

завсрыг агаарын шугамд эргэлт хийх үед үзэж шалгана. Цэнэг шавхагч

ажилласан байвал эргэлтийн хуудсанд тэмдэглэх хэрэгтэй. Яндан

цэнэг шавхагчийг 3 жилд 1 удаа тулгуураас авч шалгах ёстой.

Бохирдолт ихтэй газарт байгаа яндан цэнэг шавхагчуудыг

тулгуураас авалгүй дээд талын үзлэг хийх болон нэмэлт үзлэг ба

шалгалт хийх ажлыг тухайн байгууллагад мөрдөгдөж буй зааврын дагуу

гүйцэтгэнэ.

Яндан цэнэг шавхагчийн засварыг үзлэг, шалгалтын дүнг

харгалзан шаардлагатай үед нь хийнэ.

5.11.7. Хөндийрүүлсэн саармаг цэгтэй буюу багтаамжийн гүйдэл

тэнцүүлэгчтэй агаарын ба кабель шугамыг гэмтэл арилгах хугацаанд

газардлагатай ажиллуулж болно.

Тэгэхдээ гэмтлийг илрүүлэх ажилд шуурхайлан орж богино

хугацаанд устгах ёстой.

Генераторын хүчдэлтэй сүлжээ болон өндөр хүчдлийн

хөдөлгүүрүүдтэй сүлжээг. Энэ дүрмийн 5.1.24-д заасан нөхцлийг

хангасан тохиолдолд газардлагатай ажиллуулахыг зөвшөөрнө.

5.11.8. Газардах үед үүсэх багтаамжийн гүйдэл дор дурьдсан

хэмжээнээс хэтрэхэд нум унтраагчаар түүнийг багасгах (тэнцүүлэх)

арга хэмжээ авах ёстой:

Сүлжээний хэвийн хүчдэл (кВ) 6 10 12-20 З5 ба дээш

Газардлагын багтаамжийн гүйдэл (А) 30 20 15 10 6 -35 кВ-ын

төмөр бетон ба төмөр тулгууртай агаарын шугамын газардлагын гүйдэл

нь 10 А-аас их бол нум унтраах аппарат хэрэглэх ёстой.

Сүлжээнд багтаамжийн гүйдлийг багасгах зорилгоор гар буюу

автомат тохируулгатай нум унтраах газардуулагч аппарат

хэрэглэгдэнэ.

Багтаамжийн гүйдэл ба нум унтраагч реакторын гүйдлийг болон

саармаг цэгийн шилжилтийн хүчдлийг сүлжээний горим ихээхэн

өөрчлөгдөх болон нум унтраагч аппаратыг ашиглалтанд оруулах үед

хэмжих боловч хэмжилтийг 6 жилд 1-ээс цөөнгүй удаа хийх ёстой.

5.11.9. Нум унтраагчийн реакторын чадлыг сүлжээний ирээдүйн

хөгжлийг тусган багтаамжийн гүйдлээр сонгон авна. Нум газардуулагч

реакторыг, багтаамжийн гүйдэл ихтэй 2-оос доошгүй цахилгаан

дамжуулах шугамтай сүлжээний дэд станцууд дээр байрлуулна.

Эцсийн дэд станцад нум унтраагч реактор байрлуулахыг

хориглоно.

Нум унтраах реакторыг трансформатор, генератор болон

синхрон компенсаторын саармаг цэг (нейтраль)-т хуурай салгуураар

дамжуулан залгасан байх ёстой.

Нум унтраах реакторыг залгахад ашиглагдаж байгаа
трансформаторын ороомгийн залгааны схем нь од -гурвалжин байвал
зохино.

Хайламтгай гал хамгаалагчаар хамгаалагдсан трансформаторт
нум унтраагч залгахыг хориглоно. Газардуулахад зориулагдсан нум
унтраагч реакторын оруулга нь газардуулгын ерөнхий хүрээтэй
гүйдлийн трансформатораар дамжин холбогдсон байх ёстой.
5.11.10. Нум унтраагч реактор нь резонансын тохируулагатай байх
ёстой.

Газардлагын гүйдлийн реактив хэсэг нь 5А -аас ихгүй алдаа нь
5%-иас ихгүй байхаар хэт тэнцүүлэгтэй тохируулга хийхийг зевшөөрнө.

Хэрэв 6-20 кВ-ын сүлжээнд тавигдсан нум унтраагч реакторын
зэрэгцээ салаануудын гүйдлийн ялгавар их байвал газардлагын
гүйдлийн реактив хэсгийг 10А -аас ихгүй байхаар тохируулж болно.

35 кВ хүртэлх хүчдэлтэй шугам сүлжээний газардлагын
багтаамжийн гүйдэл нь 15 А-аас ихгүй бол тохируулгын алдаа нь 10 %-
оос ихгүй байж болно.

Хэрэв аваарын үед (жишээ нь утас тасрах, гал хамгаалагч шатах
г.м) үүсэх сүлжээний фазуудын багтаамжийн зөрүү нь, саармаг цэг дэхь
шилжилтийн хүчдлийг фазын хүчдлийн 70%-иас дээш өндөржүүлэхгүй
байвал кабель ба агаарын шугамд дутуу компенсацтай тохируулга
хэрэглэхийг зөвшөөрнө.
5.11.11. Багтаамжийн гүйдлийн компенсацтай ажиллаж байгаа
сүлжээнд хүчдлийн зөрүү нь фазын 0.75%-иас хэтрэхгүй байх ёстой.

Газардлага гараагүй сүлжээний саармаг цэг дэхь шилжилтийн
хүчдэл удаан хугацаанд фазын хүчдлийн 15 %-иас ихгүй, 1 цагийн
дотор бол 30%-иас ихгүй байх ёстой.

Саармаг цэгийн шилжилт ба хүчдлийн зөрүүг заагдсан хэмжээ
хүртэл бууруулахын тулд фаз, газрын хоорондох багтаамжийг
тэнцүүлэх (шугамын фазуудын утаснуудын хоорондох багтаамжийг
тэнцүүлэх, шугамын фазуудын утаснуудийн хоорондох зайг өөрчлөх,
өндөр давтамжийн холбооны конденсаторуудыг шугамын фазуудын
хооронд зохицуулан хуваарилах г.м) арга хэмжээ авах ёстой.

Сүлжээнд ендөр давтамжийн конденсаторууд болон эргэх
машины аянга хамгаалалтын конденсаторуудыг залгахдаа фаз газрын
хоорондох багтаамжийн зөрүү зөвшөөрөгдех хэмжээнд байж чадах
эсэхийг шалгасан байх ёстой.

Саармаг цэгийн шилжилтийн хүчдлийг зөвшөөрөгдөх хэмжээнээс
хэтрүүлэхээр байвал агаарын ба кабель шугамыг фаз тус бүрээр нь
залгаж таслахыг хориглоно.
5.11.12. 6 -10 кВ хүчдэлийн сүлжээнд тэнцүүлэх гүйдлийн автомат
тохируулгатай аажим тохируулагч нум унтраагч реакторыг хэрэглэх
ёстой

Гүйдлийг гараар тохируулдаг нум унтраагч реактор хэрэглэх үед,
түүний тохируулгын үзүүлэлтийг компенсацийн зөрүү хэмжигчээр
тодорхойлно. Хэрэв ийм хэмжүүргүй бол газардлагын гүйдэл,
багтаамжийн гүйдэл, компенсацийн гүйдлийг саармаг цэгийн
шилжилтийн хүчдлийг харгалзан тооцоолж хэмжсэний үндсэн дээр
тохируулгын үзүүлэлтүүдийг сонгон авна.

5.11.13. 110-220 кВ-ын дэд станцуудад саармаг цэгийн санамсаргүй
шилжилтээс хэт хүчдэл үүсэх буюу аюултай феррорезонансын
процессээс сэргийлэхийн тулд эхлээд НКФ-110 ба НКФ-220 маягийн
хүчдлийн трансформатортай ачаалалгүй шиннийн системд залгагдах
трансформаторын саармаг цэгийг газардуулсан байх ёстой.

Контактууд нь конденсатораар шунтлагдсан цахилгаан соронзон
хүчдлийн трансформатор ба тосон таслууртай 150-500 кВ-ын
хуваарилах байгууламжид шиннийн системийг таслах үед
феррорезонансын хэт хүчдэл үүсэх боломж байгаа эсэхийг шалгаж
үзсэн байх ёстой.

Шаардлагатай бол шуурхай ажиллагааны таслалт ба автоматаар
таслах үед феррорезонанс үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авсан
байвал зохино.

6-35 кВ-ын шугам ба холболтууд дээр феррорезонансын
процесс, саармаг цэгийн санамсаргүй шилжилт гарахаас сэргийлэх
арга хэмжээг шаардлагатай үед авах ёстой.
5.11.14. Трансформатор ба автотрансформаторын ашиглагдахгүй
байгаа нам (дунд) хүчдлийн ороомгуудыг одон буюу гурвалжин схемээр
холбож хэт хүчдлээс хамгаалсан байх ёстой.

Өндөр хүчдлийн ороомгуудын дунд байрлагдсан ашиглагдахгүй
байгаа нам хүчдлийн ороомгуудыг фазын оруулга бүрт нь хэт хүчдэл
хязгаарлагч буюу вентиль цэнэг шавхагч холбож хамгаалах ёстой.

Хэрэв нам хүчдлийн ороомогт 30 м-ээс багагүй урттай
газардуулагдсан бүрхүүлтэй кабель холбогдсон бол хамгаалах
шаардлагагүй.

Бусад тохиолдолд ашиглагдахгүй байгаа нам ба дунд хүчдлийн
ороомгийг нэг фаз буюу саармаг цэгийг нь газардуулах, эсвэл фаз
бүрийн оруулгад вентиль цэнэг шавхагч залгах замаар хамгаалсан
байх ёстой.
5.11.15. 110 кВ ба түүнээс дээш хүчдлийн сүлжээнд 100-220 кВ-ын
трансформаторын саармаг цэгийн газардлагыг таслах болон
системийн автоматикийн реле хамгаалалтын ажиллагааг сонгон
авахаар гap ба автоматаар таслалт хийх үед саармаг цэгийг нь
газардуулаагүй трансформатортай хэсэг тусгаарлагдахаас сэргийлсэн
арга хэмжээ авсан байх ёстой.

Трансформаторын саармаг цэгийн хөндийрүүлгийн түвшин нь
шугамын оруулгынхаас доогуур байвал түүнийг вентиль цэнэг шавхагч
буюу хэт хүчдлийг хязгаарлагчаар хамгаалсан байх ёстой.
5.11.16. 110-750 кВ-ын сүлжээнд шуурхай сэлгэн залгалт хийх ба
аваарийн горимын үед тоноглол дээр үйлдвэрийн давтамж (50 гц)-ийн
хүчдлийн өсөлт хүснэгт 5.3-д зааснаас хэтрэхгүй байвал зохино.

Хүснэгтэд заасан өөрчлөлтийн хэмжээ нь 50 гц-ийн давтамжийн
синусойд дээр бусад давтамжийнхыг нэмэхэд үүсэх хэлбэлзлийн
далайц (амплитуда)-д бас хамаарна.

Хүснэгт 5.3 110-750 кВ-ийн сүлжээний тоноглолууд дээр
үйлдвэрийн давтамжийн хүчдэл өсөлтийн зөвшөөрөгдөх хэмжээ:


Click to View FlipBook Version