Хүчдэлийн өсөлтийн
Хэвийн зөвшөөрөгдөх хэмжээ
хүчдэл
Тоноглолууд үргэлжлэх хугацааны
(кВ)
хамаарлаар (сек)
1200 20 1 01
Хүчний трансформатор 110-500 1.10 1.25 1.90 2.0
1.10 1.25 1.50 1.58
Шунтлагч реактор, 110-330 1.15 1.35 2.0 2.10
цахилгаан соронзон 500
хүчдэлийн трансформатор 1.15 1.35 1.50 1.58
110-500
Таслах залгах аппаратууд: 1.15 1.35 2.0 2.10
багтаамжийн хүчдэлийн 110-220
трансформатор, гүйдлийн 330-500 1.15 1.35 1.50 1.58
330-500
трансформатор, холбооны 330-500 1.15 1.60 2.20 2.40
конденсатор, шинийн 1.15 1.60 1.50 1.80
тулгуурууд 750
Бүх төрлийн вентилэн 1.15 1.35 1.38 -
цэнэг шавхагч 750 1.15 1.35 1.38 -
1.15 1.35 1.45 -
РВМГ маягийн вентилэн 750 1.15 1.35 1.70 -
цэнэг шавхагч 110-220 1.10 1.25 1.67 1.76
330-750
РВМК маягийн вентилэн 1.10 1.30 1.88 1.98
цэнэг шавхагч
1.15 1.36 1.40 -
РВМК -П маягийн 1.39 1.50 1.65 -
вентилэн цэнэг шавхагч 1.26 1.36 1.52 -
Хүчний ба
автотрансформаторууд
Шунтлагч реактор, таслах
залгах аппаратууд,
хүчдэлийн
трансформатор, гүйдлийн
трансформатор, холбооны
конденсатор, шинийн
тулгуурууд
Вентиль цэнэг шавхагчууд
Шугаман бус хэт хүчдл
хязгаарлагч
/Хүснэгтийн хүртвэрт байгаа тоо нь фазын хамгийн их хүчдлийн
амплитудтай харьцуулсан фаз газрын хөндийрүүлгийн хэмжээ,
хуваарьт нь фаз-фазын хөндийрүүлэгчийг фаз хоорондын хамгийн их
ажлын хүчдлийн амплитудад харьцуулсан харьцаа/
Фаз-фазын хөндийрүүлэгч нь гурван фазын хүчний
трансформатор шунтлагч реактор, цахилгаан-соронзон хүчдлийн
трансформатор болон нэг рам буюу нэг бактай 3 фазын аппаратууд
хамаарна.
Хүснэгтийн 1.6, 1.7, 1.8 гэдэг тоонууд нь 110, 150, 220 кВ-ийн
аппаратын гаднах фаз хоорондын хөндийрүүлэгчид хамаарна.
5.3-р хүснэгтэд заагдсан зөвшөөрөгдөх хүчдлийн өсөлтийн
хугацаа (t) хүснэгтийн хугацаануудын хоёр хэмжээний хооронд байвал
хүснэгтэд заагдсан хугацааны ихийг авч тооцох хэрэпгэй.
Хэрэв 0.1 < t < 0.5 сек байвал хүчдэл өсөх зөвшөөрөгдөх хэмжээ
нь Ик+0.3 (И0.1 -И0.1) болно. И0.1 И0.1 гэдэг нь I. ба 0.1 секундын
турш хүчдэл өсөх хэмжээ юм.
Хэд хэдэн тоноглол дээр зэрэг хүчдэл өсвөл аль тоноглолын
зөвшөөрөгдөх хугацаа хамгийн бага байна, түүнийг нийтэд
хамааруулан тооцно.
1200 сек-ийн турш хүчдэл өсөх тохиолдол жилд 50-аас олон удаа
байж болохгүй, мөн 20 секундын турш хүчдэл ихсэх тохиолдлуудын
хоорондох завсарлагаа 1 цагаас багагүй байх ёстой. Хэрэв 1 цагийн
зайтайгаар 2 удаа 1200 секундын хүчдэл ихсэлт болсон бол 3 дахь
удаагийн ихсэлтийг 24 цагаас доошгүй хугацаа өнгөрсний дараа буюу
зөвхөн аваарийн нөхцөлд 4 цагийн дараа 3 дахь давталыг зөвшөөрнө.
0.1 ба 1 секундын хугацаанд хүчдэл өсөх тоог хязгаарлахгүй.
Мөн вентиль цэнэг шавхагч дээр хүчдэл ихсэх тоог хязгаарлахгүй.
Хүчдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч ихсэхээс сэргийлэх зорилгоор
үйлдвэрийн зааварт 330-750 кВ-ын бүх шугам, 110-220 кВ-ын урт
шугамуудыг таслаж залгах үйлдлийн дарааллыг тусгасан байх ёстой.
330-750 кВ-ын ба хүчдлийн өсөлт нь хамгийн их ажлын хүчдлийн 1.1-
ээс дээш бол 110-220 кВ-ын шугамуудад хүчдэл ихсэлтийн реле
хамгаалалт тавигдсан байх ёстой.
Шугамын төлөвлөгөөт залгалтын үед хүчдлийн өсөлт 1.1-ээс
дээш, автоматаар таслагдахад 1.4-өөс дээш ихэсдэг бол хүчдэл ба
үргэлжлэх хугацааг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хязгаарлах
автоматик тавих хэрэгтэй.
5.12. Гэрэлтүүлэг
5.12.1. Ажлын ба аваарийн гэрэлтүүлэг нь бүх өрөө тасалгаа, ажлын
байр ба гаднах дэвсгэрийн зам талбайг салбарын ба эрүүл ахуйн норм
шаардлагын хэмжээнд гэрэлтүүлэх боломжийг хангасан байх ёстой.
Аваарийн гэрлийн гэрэлтүүлэгч нь ажлынхаас өөр өнгөөр буюу
тусгай тэмдгээр ялгагддаг байх ёстой. Утааны яндан болон бусад
өндөр барилга байгууламжийн дохиоллын зориулалттай гэрэлтүүлэг нь
зохих дүрэм заавруудын шаардлагыг хангасан байвал зохино.
5.12.2. Цахилгаан дулааны станц, дэд станц болон диспетчерийн
төвийн, ерөнхий ба төвлөрсөн щитний аваарийн үеийн гэрэлтүүлэг нь
хяналт удирдлагын самбаруудын нүүрэн талыг 30 люксээс багагүйгээр
гэрэлтүүлэх боломжтой байх ба нэг хоёр гэрэлтүүлэгч нь тогтмол
гүйдлийн шинэнд гал хамгаалагч буюу автоматаар байнга залгагдсан
байх ёстой.
5.12.3. Аваарийн ба ажлын гэрэлтүүлэг нь хэвийн горимд хоорондоо
хамааралгүй өөр өөрийн эх үүсвэрээс тэжээгдэж байх ёстой.
Диспетчерийн төв, цахилгаан станц, байнгын дежуртэй дэд
станцад ерөнхий эх үүсвэр тасрахад аваарийн гэрэлтүүлэг нь
аккумуляторын батарей буюу бусад тусгай тэжээлийн эх үүсвэрт
автоматаар сэлгэн залгагддаг байх ёстой.
Аваарийн үед хүмүүс яаралтай зайлан гарах зам талбайн
гэрэлтүүлгийн хүч нь 30 лк -ээс байгагүй байвал зохих ба түүний
тэжээлийн эх үүсвэр таслагдах тохиолдолд аккумуляторын батарей
буюу хөдөлгүүр-генераторын төхөөрөмжид шууд залгагдан тэжээгдэх
ёстой.
Аваарийн гэрэлтүүлгийн сүлжээнд түүнд холбогдолгүй бусад
ачаалал залгах болон шигтгүүрэн залгуур /штепсель/ байлгахыг
хориглоно.
5.12.4. Засварын ажлын зөөврийн гар гэрэлтүүлэгчийг 42 вольтоос
ихгүй хүчдэлтэй сүлжээнээс тэжээх ёстой бөгөөд хэрэв цахилгаан
гүйдэлд нэрвэгдэх илүү аюултай бол 12 вольтоос ихгүй хүчдэл хэрэглэх
ёстой. Залгуурууд нь хүчдлийг заасан бичлэгтэй байвал зохино. 12-42
вольтын сэрээ (вилк) нь 127 ба 220 вольтын шигтгүүрт таарахгүй байх
ёстой.
5.12.5. Тодорхой гэрэлтүүлэгч бүрт зөвшөөрөгдсөнөөс илүү чадлын
гэрлийн шил (чийдэн) хэрэглэхийг хориглоно.
Гэрэлтүүлэгчүүдийн цацруулагч, хамгаалах ба халхлах сараалж,
бүрхүүлүүдийг авч хаях, чийдэнг нь нүцгэн байлгахыг хориглоно.
5.12.6. Цахилгаан станц ба дэд станцын дотор, гаднах ба харуулын
гэрэлтүүлгийн сүлжээнүүд нь тус тусдаа тэжээлийн шугамтай байх
ёстой.
Цахилгаан станцын түлшний агуулах ба зайдуу орших
обьектуудынхаас бусад гаднах ажлын гэрэлтүүлэг болон харуул
хамгаалалтын гэрэлтүүлгийг ерөнхий буюу төв щитнээс удирддаг
байвал зохино.
5.12.7. Цахилгаан станцын гэрэлтүүлгийн сүлжээ нь хүчдлийг
шаардагдах хэмжээнд тогтвортой барих боломж бүхий тогтворжуулагч
буюу тусдаа трансформатораас тэжээгддэг байвал зохино.
Чийдэнд очиж байгаа гүйдлийн хүчдэл нь хэвийн хэмжээнээс их
байж болохгүй. Дотоод гэрэлтүүлгийн хамгийн алсад байгаа чийдэн
болон прожекторын хүчдлийн бууралт 5%-иас ихгүй, гаднах ба
аваарийн гэрэлтүүлгийн 12-42 вольтын сүлжээнд залгагдсан
алслагдсан чийдэнгийн хүчдлийн бууралт 10 %-иас ихгүй байх ёстой.
5.12.8 Хоёр талдаа хаалгатай хувиарлах байгууламж ба нэвт гарах
хонгилын гэрэлтүүлэг хоёр талдаа унтраалгатай байх ёстой.
5.12.9. Гэрэлтүүлгийн сүлжээний бүх щит, цуглуулга болон салгуурууд
(рубильник, автомат) дээр холболтын нэрийг, гал хамгаалагч дээр нь
хайлагч хавчуулгын гүйдлийн хэмжээг зааж бичсэн байвал зохино.
5.12.10. Жижүүр дээр гэрэлтүүлгийн схем, гэрэлтүүлгийн янз бүрийн
хүчдлийн сүлжээнд хэрэглэх гэрлийн шил ба хайлагч хавчуулгын нөөц
байх ёстой. Ээлжийн ба шуурхай засварын хүмүүс нь аваарийн
гэрэлтүүлгээс үл хамааран гарт барих зөөврийн гэрлийн хэрэгслүүдээр
хангагдсан байх ёстой.
5.12.11. Цахилгаан станцад гэрэлтүүлгийн сүлжээний үйлчилгээ
засварт холбогдох бүх ажлыг цахилгаан цехийн хүмүүс гүйцэтгэх ёстой.
Зөвхөн гэрлийн шил ба гал хамгаалагч солих, гэрэлтүүлэгчийг
цэвэрлэх ажлыг бусад цехийн тусгайлан сургаж бэлтгэсэн хүмүүс
гүйцэтгэж болно. Гэрэлтүүлгийн цэвэрлэгээ хийх хугацааг ажлын
байрны нөхцөлийг харгалзан, тогтооно.
Гүүрэн крантай байруудад аюулгүй ажиллагааны арга хэмжээг
мөрдөн гэрэлтүүлгийн үйлчилгээнд краныг ашиглаж болно.
5.12.12. Гэрэлтүүлгийн сүлжээний үзлэг, шалгалтыг дор дурьдсан
хугацаанд хийх ёстой. Үүнд:
-Аваарийн гэрэлтүүлгийн автоматын ажиллагааг өдрийн цагаар сард 1-
ээс доошгүй удаа,
-Аваарийн гэрэлтүүлгийн системийн хэвийн байдлыг ажлын гэрлийг
таслах байдлаар -жилд 2 удаа,
-Ажлын байруудын гэрлийн хүчний хэмжилт, шалгалтыг -шаардлагатай
цагт,
-12-42 вольтын суурин трансформаторын хөндийрүүлгийн туршилтыг
жилд 1 удаа, зөөврийн трансформатор ба гэрэлтүүлэгчийн
хөндийрүүлгийн туршилтыг жилд 2 удаа:
Үзлэг шалгалтаар илэрсэн гэмтэл зөрчлийг тэр даруйд нь
арилгасан байвал зохино.
5.12.13. Ажлын ба аваарийн гэрэлтүүлгийн суурин тоноглол ба
цахилгаан утсыг шалгах, хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих ба
турших ажл ыг ашиглалтанд оруулах үед нь хийж, цаашид эрчим
хүчний үйлдвэрийн техникийн удирдлага баталсан графикийн дагуу
хийж гүйцэтгэнэ.
5.13. Электролизийн төхөөрөмж
5.13.1. Электролизийн төхөөрөмжийн төхөөрөмжлөл ба ашиглалт нь
мэргэжлийн хяналтын улсын албаны дүрмийн шаардлагагуудыг
хангасан байх ёстой.
5.13.2. Электролизийн төхөөрөмжийн ашиглалтын үед дараах
хяналтууд тавигдаж байх ёстой:
-Электролизер дахь гүйдэл ба хүчдэл,
-Аппаратын доторх шингэний түвшин ба хүчилтөрөгч, устөрөгчийн
даралт,
-Устөрөгч ба хүчилтөрөгчийн системүүдийн даралтын ялгавар,
-Эргэлтийн хүрээн дэх цахилгаан уусмалын температур, хатаах
төхөөрөмж дахь хийн температур,
-Аппарат доторхи устөрөгч ба хүчилтөрөгчийн цэвэршилт, ажлын
байрны агаар дахь устөрөгчийн хэмжээ.
Хянаж байгаа үзүүлэлтүүдийн хэвийн ба хязгаарын утгыг
үйлдвэрлэсэн заводын заавар болон хийгдсэн туршилтуудыг үндэслэн
тогтоож, ашиглалтын явцад хатуу мөрдвөл зохино.
5.13.3. Элеюролизийн төхөөрөмжийн технологийн хамгаалалт нь горим
зөрчигдсөн дараах тохиолдлуудад хувьсгагч агрегат (хөдөлгүүр -
генератор) -ыг зогсоох ёстой. Үүнд
-Устөрөгч ба хүчилтөрөгчийн даралтын зөрүү нь даралт тохируулагчид
200 кг/см (2кПа)-аас их болоход,
-Хүчилтөрөгч доторхи устөрөгчийн агуулга 2% болоход,
-Устөрөгчийн доторхи хүчилтөрөгчийн агуулга 1% болоход,
-Системүүдийн даралт хэвийнхээс ихсэхэд,
-Туйлуудын хооронд богино залгаа үүсэхэд,
Цахилгаан станцын түлшний агуулах ба зайдуу орших обьектуудынхаас
бусад гаднах ажлын гэрэлтүүлэг болон харуул хамгаалалтын
гэрэлтүүлгийг ерөнхий буюу төв щитнээс удирддаг байвал зохино.
5.12.7. Цахилгаан станцын гэрэлтүүлгийн сүлжээ нь хүчдлийг
шаардагдах хэмжээнд тогтвортой барих боломж бүхий тогтворжуулагч
буюу тусдаа трансформатораас тэжээгддэг байвал зохино.
Чийдэнд очиж байгаа гүйдлийн хүчдэл нь хэвийн хэмжээнээс их
байж болохгүй. Дотоод гэрэлтүүлгийн хамгийн алсад байгаа чийдэн
болон прожекторын хүчдлийн бууралт 5%-иас ихгүй, гаднах ба
аваарийн гэрэлтүүлгийн 12-42 вольтын сүлжээнд залгагдсан
алслагдсан чийдэнгийн хүчдлийн бууралт 10%-иас ихгүй байх ёстой.
5.12.8 Хоёр талдаа хаалгатай хувиарлах байгууламж ба нэвт гарах
хонгилын гэрэлтүүлэг хоёр талдаа унтраалгатай байх ёстой.
5.12.9. Гэрэлтүүлгийн сүлжээний бүх щит, цуглуулга болон салгуурууд
(рубильник, автомат) дээр холболтын нэрийг, гал хамгаалагч дээр нь
хайлагч хавчуулгын гүйдлийн хэмжээг зааж бичсэн байвал зохино.
5.12.10. Жижүүр дээр гэрэлтүүлгийн схем, гэрэлтүүлгийн янз бүрийн
хүчдлийн сүлжээнд хэрэглэх гэрлийн шил ба хайлагч хавчуулгын нөөц
байх ёстой. Ээлжийн ба шуурхай засварын хүмүүс нь аваарийн
гэрэлтүүлгээс үл хамааран гарт барих зөөврийн гэрлийн хэрэгслүүдээр
хангагдсан байх ёстой.
5.12.11. Цахилгаан станцад гэрэлтүүлгийн сүлжээний үйлчилгээ
засварт холбогдох бүх ажлыг цахилгаан цехийн хүмүүс гүйцэтгэх ёстой.
Зөвхөн гэрлийн шил ба гал хамгаалагч солих, гэрэлтүүлэгчийг
цэвэрлэх ажлыг бусад цехийн тусгайлан сургаж бэлтгэсэн хүмүүс
гүйцэтгэж болно. Гэрэлтүүлгийн цэвэрлэгээ хийх хугацааг ажлын
байрны нөхцөлийг харгалзан тогтооно.
Гүүрэн крантай байруудад аюулгүй ажиллагааны арга хэмжээг
мөрдөн гэрэлтүүлгийн үйлчилгээнд краныг ашиглаж болно.
5.12.12. Гэрэлтүүлгийн сүлжээний үзлэг, шалгалтыг дор дурьдсан
хугацаанд хийх ёстой. Үүнд:
-Аваарийн гэрэлтүүлгийн автоматын ажиллагааг өдрийн цагаар сард 1-
ээс доошгүй удаа,
-Аваарийн гэрэлтүүлгийн системийн хэвийн байдлыг ажлын гэрлийг
таслах байдлаар -жилд 2 удаа,
-Ажлын байруудын гэрлийн хүчний хэмжилт, шалгалтыг -шаардлагатай
цагт,
-12-42 вольтын суурин трансформаторын хөндийрүүлгийн туршилтыг
жилд 1 удаа, зөөврийн трансформатор ба гэрэлтүүлэгчийн
хөндийрүүлгийн туршилтыг жилд 2 удаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн гэмтэл зөрчлийг тэр даруйд нь
арилгасан байвал зохино.
5.12.13. Ажлын ба аваарийн гэрэлтүүлгийн суурин тоноглол ба
цахилгаан утсыг шалгах, хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих ба
турших ажлыг ашиглалтанд оруулах үед нь хийж, цаашид эрчим хүчний
үйлдвэрийн техникийн удирдлага баталсан графикийн дагуу хийж
гүйцэтгэнэ.
5.13. Электролизийн төхөөрөмж
5.13.1. Электролизийн төхөөрөмжийн төхөөрөмжлөл ба ашиглалт нь
мэргэжлийн хяналтын улсын албаны дүрмийн шаардлагагуудыг
хангасан байх ёстой.
5.13.2. Электролизийн төхөөрөмжийн ашиглалтын үед дараах
хяналтууд тавигдаж байх ёстой:
-Электролизер дахь гүйдэл ба хүчдэл,
-Аппаратын доторх шингэний түвшин ба хүчилтөрөгч, устөрөгчийн
даралт,
-Устөрөгч ба хүчилтөрөгчийн системүүдийн даралтын ялгавар,
-Эргэлтийн хүрээн дэхь цахилгаан уусмалын температур, хатаах
төхөөрөмж дахь хийн температур,
-Аппарат доторхи устөрөгч ба хүчилтөрөгчийн цэвэршилт, ажлын
байрны агаар дахь устөрөгчийн хэмжээ.
Хянаж байгаа үзүүлэлтүүдийн хэвийн ба хязгаарын утгыг
үйлдвэрлэсэн заводын заавар болон хийгдсэн туршилтуудыг үндэслэн
тогтоож, ашиглалтын явцад хатуу мөрдвөл зохино.
5.13.3. Элеюролизийн төхөөрөмжийн технологийн хамгаалалт нь горим
зөрчигдсөн дараах тохиолдлуудад хувьсгагч агрегат (хөдөлгүүр -
генератор) -ыг зогсоох ёстой. Үүнд:
-Устөрөгч ба хүчилтөрөгчийн даралтын зөрүү нь даралт тохируулагчид
200 кг/см (2кПа)-аас их болоход,
-Хүчилтөрөгч доторхи устөрөгчийн агуулга 2% болоход,
-Устөрөгчийн доторхи хүчилтөрөгчийн агуулга 1 % болоход,
-Системүүдийн даралт хэвийнхээс ихсэхэд,
-Туйлуудын хооронд богино залгаа үүсэхэд,
-Нэг туйл нь газартай богино залгаа үүсгэхэд (хийгээ голоороо
зайлуудаг электролизерт),
-Хувьсах гүйдэл талаасаа хувьсгагч агрегат (хөдөлгүүр -генератор)-ын
хүчдэл тасрахад тус тус зогсоох ёстой.
Электролизийн төхөөрөмж автоматаар таслагдсан болон
эргэлтийн хүрээн дэхь цахилгаан уусмалын температур +70 С хүртэл
халсан, электролизерийн ба хий шинжлэгчийн датчикийн байрны
агаарт байгаа устөрөгчийн хэмжээ 1% хүртэл ихэссэн үед удирдлагын
щитэд дохио өгөгдөх ёстой.
Дохио өгөгдсөнөөс хойш 15 минутын дотор үйлчлэгч хүмүүс
газар дээр нь очиж үзэх ёстой.
Технологийн хамгаалалтаар төхөөрөмж таслагдсан шалтгааныг
илрүүлж арилгасан нөхцөлд төхөөрөмжийг буцааж явуулахыг
зөвшөөрнө.
5.13.4. Байнгын дежургүй ажилладаг электролизын төхөөрөмжид
ээлжинд 1-ээс доошгүй удаа үзлэг хийх ёстой. Үзлэгээр илэрсэн
дутагдал доголдлуудыг журналд тэмдэглэж, нэн даруй арилгавал
зохино.
Төхөөрөмжид үзлэг хийхдээ шуурхай ажиллагааны хүмүүс нь
дараах зүйлүүдийг шалгах ёстой. Үүнд:
-Түвшний хэмжүүрийн заалт нь ажиллаж байгаа электролизерийн
даралт тохируулагч дахь усны түвшний бодит хэмжээтэй тохирч байгаа
эсэх,
Ажиллаагүй байгаа электролизерийн даралт тохируулагч дахь
усны түвшин ба хийг гадагш гаргах клапан онгорхой эсэх,
-Усан таглаанд ус байгаа эсэх,
-Хий шинжлэгчийн датчикийн хийн зарцуулалт (ротаметрээр),
-Электролизерын ачаалал ба хүчдэл,
-Электролизерээс гарч байгаа хийн температур,
-Систем ба шахалтын сав /ресивер/ -нд байгаа устөрөгч ба
хүчилтөрөгчийн даралт,
-Шахалтын саванд байгаа инертийн (идэвхгүй) хийн даралт.
5.13.5. Автомат хий шинжлэгчийн ажиллагааны хэвийн байдлыг хоногт
1 удаа шалгах ёстой бөгөөд, үүний тулд хүчилтөрөгчид байгаа устөрөгч
болон устөрөгчид байгаа хүчилтөрөгчийн хэмжээг тогтоох химийн
шинжилгээ хийх хэрэгтэй. Хий шинжлэгчийн аль нэг нь ажилгүй байвал
химийн шинжилгээг 2 цаг тутам хийвэл зохино.
5.13.6. Устөрөгч, хүчилтөрөгчийн даралт тохируулагч ба шахах
савнуудын хамгаалах клапангууд нь хэвийн даралтын 1,15 хэмжээнд
ажиллахаар тохируулагдсан байх ёстой.
Даралт тохируулагчийн хамгаалах клапаныг 6 сард 1-ээс
доошгүй, шахах савныхыг 2 жилд 1-ээс доошгүй удаа тус тус шалгах
ёстой.
Хамгаалах клапаныг азот буюу цэвэр агаараар зориулалтын
төхөөрөмж дээр туршвал зохино.
5.13.7. Шахах саванд устөрөгч ба хүчилтөрөгч өгөх хоолойнууд болон,
тэжээлийн бакт давсгүйжүүлсэн ус /конденсат/ өгөх хоолой дээр, хий
алдахгүй буцаахгүй клапан тавьсан байх ёстой.
5.13.8. Электролизэд хэрэглэх усны төмөр агуулалт нь 30 мкг/дм3-аас
ихгүй, хлоридынх нь 20 мкг/дм3 -аас ихгүй, карбонатынх нь 70 мкг/дм3 -
аас ихгүй байх ёстой.
Электролит бэлтгэхэд техникийн дээд зэрэглэлтэй калийн гидрат
ислийг хэрэглэх ёстой.
5.13.9. Электролизийн төхөөрөмжөөр гаргаж авсан устерөгчийн
цэвэршилт нь 99%-иас доошгүй, хүчилтөрөгчийнх нь 98 %-иас доошгүй
байх ёстой. Аппарат доторх хийн даралтыг дээшлүүлэхийг, зөвхөн
устөрөгч ба хүчилтөрөгчийн цэвэршүүлэлт дээрх хэмжээнд хүрсэн
нөхцөлд зөвшөөрнө.
5.13.10. Электролизийн цахилгаан уусмалын температур 80 °С-аас
ихгүй, электролизийн хамгийн хүйтэн ба хамгийн халуун үүр (ячейка)-
үүдийн температурын ялгаа 20 С-аас ихгүй байх ёстой.
5.13.11. Хэрэв цахилгаан станцын хэрэгцээнд хүчилтөрөгч авч байгаа
бол түүний шахах саван дахь даралт устөрөгчийнхөөс автоматаар
доогуур баригдаж байх ёстой.
5.13.12. Электролизерийг ажилд залгахын өмнө түүний бүх аппаратууд
шугам хоолойг азотоор үлээлгэх хэрэгтэй. Үлээлэгт хэрэглэх азотын
цэвэршилт 97.5 %-иас доошгүй байна.
Хэрэв үлээгдэн гарч байгаа хий дэх азотын агууламж 97%-д
хүрвэл үлээлэг гүйцсэнд тооцно. Электролизерийг нүүрс хүчлийн
хийгээр үлээлгэхийг хориглоно.
5.13.13. Даралттай устөрөгчийн шахах саванд электролизерийг залгах
бол, түүний даралт шахах савныхаас 0.5 кгс/см2 (50кПа)-аас багагүй
хэмжээгээр илүү байх нөхцөлд гүйцэтгэх ёстой.
5.13.14. Шахах савнаас агаар буюу устөрөгчийг зайлуулахад нүүрс
хүчлийн хий буюу азот хэрэглэнэ. Агаарыг нүүрс хүчлийн хийгээр түрж
зайлуулахад шахах савны дээд хэсэгт нүүрс хүчлийн хийн агуулалт
85%, устөрөгчийг зайлуулахад 95%-иас доошгүй болтол шахах
хэрэгтэй.
Агаар ба устөрөгчийг азотоор шахаж зайлуулахдаа үлээгдэн гарч
байгаа хий дэхь азотын агуулалт 97 % хүртэл шахалтыг үргэлжлүүлэх
хэрэгтэй.
Шахах саванд дотоод үзлэг хийх шаардлага гарвал, түүнийг
агаараар үлээлгэж гарч байгаа хий дэхь хүчилтөрөгчийн агуулалт 20 %-
д хүртэл шахалтыг үргэлжлүүлвэл зохино. Азот ба нүүрс хүчлийн хийг
шахах савнаас устөрөгчөөр түрж гаргах бөгөөд, савны доод хэсэг дэх
устөрөгчийн агууламжийг 99% болох хүртэл үлээлгийг үргэлжлүүлнэ.
5.13.15. Электролизийн төхөөрөмжийн ашиглалтын явцад дараах үзлэг
шалгалтуудыг хийнэ. Үүнд:
-Электролитын няггыг сард 1-ээс доошгүй удаа,
-Электролизерийн үүрүүдийн хүчдлийг 6 сард 1-ээс доошгүй удаа,
-Технологийн хамгаалалт, урьдчилан сэргийлэх ба аваарийн дохиолол
болон буцаахгүй клапаны ажиллагааг 3 сард 1-ээс доошгүй удаа
шалгана.
5.13.16. Устөрөгч ба хүчилтөрөгчийг чийг шингээх аргаар хатаадаг
төхөөрөмж ажиллаж байхад шингээгч хатаагууруудыг графикийн дагуу
сэлгэн залгадаг байвал зохино.
Устөрөгчийг хөргөлтийн аргаар хатаахад ууршуулагчаас гарч
байгаа устөрөгчийн температур 5 С-ээс ихгүй байх ёстой.
Ууршуулагчийг гэсгээх зорилгоор графикийн дагуу үе үе тасалдаг
байвал зохино.
5.13.17. Электролизерийг 1 цаг хүртэл хугацаагаар зогсооход,
аппаратуудыг хийн хэвийн даралттайгаар үлдээж болох боловч, энэ
тохиолдолд хүчилтөрөгчийн даралт тохируулагчийн даралтын ялгавар
өсөхөд ажилладаг дохиолол залгаатай байх ёстой.
Электролизийн төхөөрөмжийг 4 цаг хүртэл хугацаагаар зогсоох
бол, аппаратын доторхи хийн даралтыг 0.1 -0.2 кг/см (10-20 кПа) хүртэл
бууруулах ба хэрэв 4 цагаас дээш хугацаагаар зогсоох бол аппаратууд
ба шугам хоолойг азотоор үлээлгэвэл зохино.
Электролизерт гэмтэл гарч зогссон тохиолдол бүрт дээрх
үлээлэг хийгдэх ёстой.
5.13.18. Электролизерийн аль нэг нь ажиллаж, нөгөө нь бэлтгэлд
зогсож байвал бэлтгэлд байгаа электролизерийн устөрөгч ба
хүчилтөрөгчийг агаарт хаях клапанууд онгорхой байвал зохино.
5.13.19. Электролизерийг угаах, үүрүүдийн чангалгааг шалгах болон
хаалт арматурын үзлэгийг 6 сард 1 удаа хийх ёстой. Дээр дурьдсан
ажлуудыг оролцуулан электролизерийг задлаж жийрэг солих,
диафрагм, электродуудыг угааж цэвэрлэх болон согогтой эд ангиудыг
солих зэрэг урсгал засварыг 3 жилд 1 удаа хийж гүйцэтгэнэ.
Диафрагмын жаазын асбестон эдийг солих ажлыг оролцуулсан
их засварыг 6 жилд 1 удаа хийж гүйцэтгэнэ.
Электролизерийн электролит гоожоогүй, технологийн горим
ажиллагааны үзүүлэлтүүд хэвийн байвал, үйлдвэрийн ерөнхий
инженерийн шийдвэрээр их ба урсгал засвар хоорондын хугацааг
сунгаж болно.
5.13.20. Электролизийн төхөөрөмжийн шугам хоолойнууд нь
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн өнгө будгийн талаарх мөрдөгдөж
байгаа стандартын дагуу будагдсан байх ба аппаратууд нь тухайн хий
дамжуулах хоолойн өнгөөр, шахах сав нь цайвар өнгөн дээр тухайн хий
дамжуулах хоолойн өнгөөр бүслүүр зурж будагдсан байвал зохино,
5.14. Эрчим хүчний тоснууд
5.14.1. Эрчим хүчний тоснуудын ашиглалт нь тосоор дүүргэгдсэн
тоноглолуудын технологийн системүүдийн найдвартай ажиллагаа
болон, тоснуудын ашиглалтын чанарын үзүүлэлтүүдийг хэвээр
хадгалах нөхцөлийг хангасан байхаас гадна, ажилласан тосыг
цуглуулах, чанарыг нь сэргээх ба буцааж ашиглах боломжийг
бүрдүүлэх ёстой,
5.14.2. Нийлүүлэгчээс үйлдвэрт хүлээн авч байгаа бүх төрлийн /
турбиний, цахилгаан хөндийрүүлгийн, шахуургын, хүнд механизмын/
эрчим хүчний тоснууд нь чанарын сертификат буюу паспорттай,
стандартын шаардлагыг хангасан байдлыг илтгэх лабораторийн
шинжилгээний баримттай байх ёстой. Дээрх шаардлагыг хангаагүй
тосыг тоноглолд ашиглахыг хориглоно. Тээврийн савнаас тосны сорьц
авахад тогтоосон стандарт, зааврыг баримтална
5.14.3. Хөндийрүүлгийн тосны чанарт тавих хяналтыг "Цахилгаан
тоноглолын туршилтын норм"-ын дагуу зохион байгуулах ёстой,
5.14.4. Их засвараас гарч байгаа цахилгаан тоноглолуудыг шинэ,
чийггүй тосны нормд тохирсон хөндийрүүлгийн тосоор дүүргэх ёстой,
220 кВ хүртлэх хүчдэлтэй хүчний трансформаторуудад 90°С
температурт tgd нь 6% -иас ихгүй, нэвтчих хүчдэл нь ашиглалтын
нормоос 10 кВ-оор илүү, ус ба механик хольцийн нийт агуулалтаар
ашиглалтын нормыг хангасан, 1 грамм тос нь 0,05 мг КОН -оос ихгүй
хүчлийн тоотой тос хэрэглэхийг зөвшөөрнө,
Тосон таслуурт ашиглагдаж байсан тосны механик хольц, нүүрс
ба усыг цэвэрлэж шинэ хуурай тосны нормд хүргээд буцааж ашиглахыг
зөвшөөрнө.
5.14.5. Тоноглолын хийц ба хүчдэлийн ангилалд тохируулан
трансформаторын шинэ тосны маркийг сонгож авна. Шаардлагатай үед
нэг буюу ойролцоо ангилалтай шинэ тоснуудыг хольж болно.
Янз бүрийн хүчдэлийн ангилалтай тоноглолуудад зориулагдсан
тосуудыг хольсон бол түүнийг зөвхөн бага ангиллын хүчдэлтэй
тоноглолд хэрэглэнэ.
5.14.6. 630 кВА-аас дээш чадалтай трансформаторын термосифон ба
шингээх шүүлтүүрүүдийн шүүгч бодис (сорбент) -ыг тосны хүчлийн тоо
1 г-д 0,1 мг КОН -оос их болох буюу усанд уусдаг хүчлийн агууламж 1 г-
д 0,014 мг КОН -оос их болсон тохиолдолд солих хэрэгтэй. 630 кВА ба
түүнээс бага чадлын трансформаторуудад бол хатуу хөндийрүүлэгийнх
нь үзүүлэлт хангалтгүй болох тохиолдолд шүүгч бодисыг нь солих
ёстой. Шүүгч бодисын чийглэг нь шүүлтүүрт хийхийн өмнө 0,5% -аас
ихгүй байх ёстой.
5.14.7. Трансформаторын тосонд дор дурьдсан лабораторийн
туршилтууд хийгдсэн байх ёстой. Үүнд :
-Төмөр замын цистернээс юүлэхийн өмнөх хураангуй шинжилгээ
(нэвтчих хүчдэлийг тодорхойлохгүй),
-220 кВ ба түүнээс дээш хүчдэлийн трансформатор ба оруулгад хийх
тосонд дээрхээс гадна тогтвортой байдлын ба tgd -ийн, /Тосны
үзүүлэлтүүдийн тоггвортой байдал ба tgd туршихад хугацаа их
шаарддаг учир төмөр замын цистернээс сорьц авч тосыг хүлээн авсны
дараа туршилт хийхийг зөвшөөрнө./
-Тосны аж ахуйн саванд юүлэгдсэн тосны хураангуй шинжилгээ,
-Бэлтгэлд байгаа тосонд хураангуй шинжилгээ (3 жилд 1 -ээс доошгүй)
ба нэвтчих хүчдэлийн туршилт (жилд 1 удаа ) хийнэ,
-Трансформаторын тосны хураангуй шинжилгээгээр нэвтчих хүчдэл,
асах температур, хүчлийн тоо, усанд уусах хүчил ба шүлтийн хэмжээг
тодорхойлохоос гадна механик хольц ба уусаагүй ус байгаа эсэхийг
нүдээр харж тодорхойлно.
5.14.7. Тос хадгалах савнууд нь агаарын чийг хатаах шүүлтүүрээр
тоноглогдсон байх ёстой,
5.14.8. Цахилгаан станцууд дээр хамгийн том тосон салгуурыг нэг удаа
дүүргэх болон бүх тоноглолд хийсэн тосны 1% -иас доошгүй нэмж хийх
тосны нөөцтэй байх ёстой, Агаарын буюу бага тостой таслууртай
цахилгаан станцад хамгийн их эзлэхүүнтэй трансформаторын тосны
10% -иас багагүй нөөцтэй байх ёстой,
Цахилгаан сүлжээний байгууллагуудад бүх тоноглолын тосны 2%
-иас доошгүй хэмжээний тос байнга хадгалагдаж байх ёстой.
5.14.9. Эрчим хүчний үйлдвэрт ирж байгаа турбины нефтийн ба галд
тэсвэртэй тоснуудад, цистернээс юүлэхийн өмнө дараах лабораторийн
туршилтууд хийх ёстой. Үүнд:
-Нефтийн тосонд: хүчлийн тоо, асах температур, зунгааралт,
өрөмтөлтийн хугацаа, механик хольц ба тунасан ус,
-Галд тэсвэртэй тосонд: хүчлийн тоо, усанд уусдаг хүчил ба шүлтийн
агууламж, асах температур, зунгааралт, нягт, өнгө, /Механик хольцийн
хэмжээг түргэвчилсэн аргаар тодорхойлно./
Цистернээс нөөцлөх саванд юүлсэн турбины нефтийн гаралтай
тосны исэлдэлт ба зэврэлтэнд тэсвэртэй эсэхийг шалгах ёстой. Хэрэв
эдгээр үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангахгүй байвал
цистернээс авсан сорьцонд шинжилгээ хийх ёстой.
Цистернээс юүлэгдсэн тосыг тоноглолд хэрэглэхэд бэлэн болгож
бэлтгэх ёстой.
5.14.10. Уурын турбин, тэжээлийн цахилгаан ба турбонасост
ашиглагдаж байгаа турбины тос нь дараах нормуудыг хангасан байх
ёстой. Үүнд:
а/ Нефтийн гаралтай тос:
-Хүчлийн тоо нь 1 г-д 0,3 мг КОН -оос ихгүй,
-Ус, нитэг, механик хольцгүй (нүдэнд харагдах),
-Ууссан нитэггүй (1 г-д 0,1 мг КОН хүчлийн тоотой байхад тодорхойлох
ёстой),
-Дулаанаас хамаарах исэлдэлт нь тогтвортой (1 г-д хүчлийн тоо нь 0,8
мг КОН -оос ихгүй, тундас нь 0,15%-оос ихгүй байх ёстой).
Тосны исэлдэлтийг 14 цагийн туршид 120+-0,50С хүртэл халааж
турших бөгөөд энэ хугацаанд минутанд 200 см3/мин хүчилтөрөгч өгч
байх ёстой.
Жилд нэг удаа өвлийн их ачаалал эхлэхийн өмнө 1 г-д 0,1 мг
КОН хүчлийн тоотой тос буюу тосны хольцод туршилт хэмжилт хийж
түүний чанарын тогтвортой байдлыг тодорхойлно.
Тэжээлийн цахилгаан ба турбонасосын тосонд ийм үзүүлэлтийг
тодорхойлох шаардлагагүй.
б/ Галд тэсвэртэй (нийлэг) тосонд :
-Хүчлийн тоо нь 1 г-д 1 мг КОН -оос ихгүй,
-Усанд уусдаг хүчлийн агууламж 1 г-д 0,4 мг КОН -оос ихгүй,
-Механик хольц нь нийт жингийн 0,01%-иас ихгүй,
-Зунгааралтын өөрчлөлт анхны үзүүлэлтээс 10%-иас ихгүй,
-Ууссан нитэг агуулалт буюу оптик нягтын өөрчлөлт 25%-иас багагүй
(хүчлийн тоо нь 1 г-д 0,7 мг КОН-оос багагүй байхад тодорхойлно)
5.14.11. Хүчлийн тоогоороо ашиглалтын хязгаарт хүрсэн галд тэсвэртэй
турбины тосыг үйлдвэрт нь сэргээлгэхээр буцаах хэрэгтэй. Галд
тэсвэртэй турбины тосыг тусгай зааврын дагуу ашиглах ёстой.
5.14.12. Турбины тосыг хадгалах хугацаанд үе үе нүдээр харах үзлэг
хийж хураангуй шинжилгээ хийдэг байвал зохино. Нефтийн гаралтай
тосны хураангуй шинжилгээгээр хүчлийн тоо, нитэг, ус, механик
хольцийг, галд тэсвэртэй тосны хүчлийн тоо, усанд уусах хүчлийн
агууламж, механик хольцийн хэмжээг тус тус түргэвчилсэн аргаар
тодорхойлно.
Тосонд цэвэрлэгээ хийх шаардлагатай эсэхийг шийдвэрлэхийн
тулд тосонд ус, нитэг, механик хольц байгаа эсэхийг нүдээр харж
тодорхойлно.
5.14.13. Турбины тосонд хураангуй шинжилгээг дараах хугацаанд
хийнэ. Үүнд :
-ТП-22, ТП-22С марк-д түүнийг тосны системд хийснээс хойш нэг сарын
дараа, цаашдын ашиглалтад хэрэв хүчлийн тоо нь 1г-д 0,1 мг КОН
байвал 3 сард 1 удаагаас цөөнгүй, хэрэв хүчлийн тоо нь 1г-д 0,1 мг
КОН -оос их болвол 2 сард 1-ээс цөөнгүй удаа,
-Галд тэсвэртэй тосонд бол ашиглаж эхэлснээс хойш нэг долоо хоноод,
цаашид хүчлийн тоо нь 1 г-д 0,5 мг КОН -оос ихгүй байхад 2 сард 1
удаа, хүчлийн тоо нь 0,5 мг КОН -оос их бол 3 долоо хоногт нэгээс
цөөнгүй удаа,
-Синхрон компенсаторын тосолгооны системд хийсэн турбины тосонд 6
сард нэг удаа,
-Мөн тосонд нитэг буюу механик хольц байгаа нь энгийн нүдээр
харахад мэдэгдэж байвал ээлжит бус хураангуй шинжилгээ хийх ёстой,
-Нөөцөнд байгаа нефтийн гаралтай турбины тосонд 3 жилд нэг
удаагаас цөөнгүй, мөн тоноглолд хийхийн өмнө хураангуй шинжилгээ
хийнэ.
-Галд тэсвэртэй тосонд жилд 1 -ээс цөөнгүй удаа ба тоноглолд хийхээс
өмнө.
5.14.14. Уурын турбин ба турбонасост ашиглагдаж байгаа тосонд
өдертутам гадаад үзлэг (нүдээр харах) хийх ёстой. Байнгын ээлжийн
хүнтэй цахилгаан станцуудад тосонд 7 хоногт нэг удаа гадаад үзлэг
хийх ба автоматчилагдсан цахилгаан станцад бол тоноглолд үзлэг хийх
үед, гэхдээ сард 1-ээс доошгүй удаа гадаад үзлэг хийх хэрэгтэй.
5.14.15. Цахилгаан станцад хамгийн том агрегатын тосны системийг
дүүргэх ба нэмж хийх тосны 45 хоногоос доошгүй хугацаанд хэрэглэх
нефтийн турбины тосны нөөцтэй байх ба цахилгаан шугам сүлжээний
газруудад нэг синхрон компенсаторын тосны системийг дүүргэх болон
нэмж хийх тосны 45-аас доошгүй хоногийн тосны нөөцтэй байх ёстой.
Галд тэсвэртэй турбины тосны байнгын нөөц нь нэг
турбоагрегатад жилийн туршид нэмэх тосны хэрэгцээг хангах буюу
агрегатын тосны системийн эзлэхүүний 15%-иас ихгүй байх ёстой.
5.14.16. Хүлээн авч байгаа индустриал ба тосолгооны өтгөн тосуудад
механик хольц ба ус байгаа эсэхийг үзэж шалгах хэрэгтэй.
Индустриал тосонд түүний зунгааралт нь стандарт ба техникийн
нөхцөлд тохирч байгаа эсэхийг шалгах ёстой.
5.14.17. Цахилгаан станц, шугам сүлжээний газруудад туслах тоноглол
ба механизмуудад зарцуулах тосны зарцуулалтын норм, чанарын
шалгалт хийх болон тосыг солих хугацааг тогтоосон байх ёстой.
Албадмал тосолгооны системтэй туслах тоноглолын тосонд сард
1-ээс цөөнгүй удаа механик хольц, нитэг, ус байгаа эсэхийг шалгаж,
бохирдсон байвал тосыг цэвэрлэх буюу солих хэрэгтэй.
Цахилгаан станц ба цахилгаан шугам сүлжээний газар бүрт
туслах тоноглолын тосолгоонд 45 хоногоос доошгүй хугацаанд хэрэглэх
байнгын нөөц байх ёстой.
5.14.18. Эрчим хүчний үйлдвэрүүдэд шинэ ба ашиглагдсан тосонд
хяналт тавих график боловсруулах, хэрэглэх зөвлөмж өгөх болон
боловсруулалтын технологийг удирдан зохион байгуулах ажлыг хими
цех (химийн лаборатор буюу зохих хэсэг) хэрэгжүүлнэ.
5.14.19. Тоноглолуудад хэрэглэгдэж байгаа турбины,
трансформаторын ба индустриал тоснуудын талаар химийн
лабораторт журнал хөтлөгдөх ёстой бөгөөд, түүнд улсын стандартын
дугаар буюу техникийн нөхцөл, үйлдвэрлэсэн заводын нэр, тосонд
хийсэн туршилтын дүн, тостой тоноглолын хийц ба станцын дугаар,
нэмсэн тосны хэмжээ зэргийг тэмдэглэсэн байх ёстой.
5.14.20. Ашиглагдаж байгаа тосонд нэмэлт шинжилгээ хийх шаардлага
ба хугацааг тухайн тоноглолд тос ашиглах зааврын дагуу тогтоох ёстой.
5.14.21. Тоноглолд трансформаторын ба турбины тос хийх ба юүлэхдээ
тус бүрийн зориулалтын шугамыг ашиглах бөгөөд, хэрэв шугам
хоолойгүй бол цистерн буюу торхнуудыг ашиглана.
Трансформаторын тосонд урьдчилан халуун тосоор шахаж
цэвэрлэсэн угсардаг хоолой хэрэглэж болно. Тос дамжуулах байнгын
шугам хоолой нь ашиглагдаагүй үедээ тосоор дүүргэгдсэн байх ёстой.
6. ДИСПЕТЧЕРИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГА
6.1. Удирдлагын зохион байгуулалт ба зорилго
6.1.1. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан станц, цахилгаан ба
дулааны шугам сүлжээний технологийн горим ажиллагааг хоногийн
турш тасралтгүй шуурхай уялдуулан зохицуулж удирдах, диспетчерийн
төвлөрсөн шуурхай удирдлага зохион байгуулагдсан байх ёстой бөгөөд
тэр нь дараах зорилтуудыг хангаж ажиллана. Үүнд
-Цахилгаан станц, шугам сүлжээ, нэгдсэн сүлжээний ажиллагааны
горимыг техниктехнологи, стандартын шаардлагад нийцүүлэн хамгийн
бага өртгийн шалгуурыг үндэслэн боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт
тавин хэрэгжүүлж, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангах,
-Цахилгаан ба дулааны эрчим хүчний чанарын шаардлагыг хангах
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэмнэлттэй ажиллагаа болон
үйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржүүлэх
-Цахилгаан болон дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах ба
хувьсгах явцад гарах аваари болон технологийн бусад зөрчлүүдээс
урьдчилан сэргийлэх ба арилгах
-Үндсэн сүлжээний чадлын урсгалыгхянаж, системийн статик, динамик
тогтворжилтыг алдагдуулахгүй байхад байнгын хяналт тавьж
шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
6.1.2. Эрчим хүчний үйлдвэрүүд дээр хоногийн туршид тоноглолын
ажиллагааг шуурхай удирдах ажил зохион байгуулагдсан байх ёстой
бөгөөддараах зорилтуудыг хангах ёстой. Үүнд :
-Өгөгдсөн горимийг барьж ажиллах
-Тоноглолыг явуулах, зогсоох, сэлгэн залгах
-Аваарийн зөрчлийг таслан зогсоож хэвийн горим, ажиллагааг сэргээх
-Тоноглолыг засварт гаргах, ажлын байр бэлтгэх.
6.1.3. Диспетчерийн удирдлага нь шат шатандаа шуурхай хяналт
удирдлагын үүргийн-хуваарь бүхий, зохион байгуулалтын босоо
тогтолцоотой байх бөгөөд шуурхай ажиллагааны доод шатных нь
хүмүүс дээд шатны удирдлагадаа шууд захирагддаг байх ёстой.
6.1.4. Диспетчерийн шуурхай удирдлагын тогтолцоо нь дараах
байдалтай байна.
-Эрчим хүчний нэгдсэн сулжээний хэмжээнд төвлөрсөн шуурхай
ажиллагааны дээд удирдлагыг Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/
хэрэгжүүлнэ.
-Нэгдсэн сүлжээг бүрдүүлэгч нэгжүүдэд өдөр тутмын шуурхай
ажиллагааг тэдгээрийн диспетчерийн алба, хэсэг удирдан явуулна.
6.1.5. Диспетчерийн удирдлагын шат бүрд тоноглол, байгууламжийг
удирдан жолоодох хоёр ангилал тогтоогдсон байна.Үүнд
1. Шуурхай удирдлагын..
2. Шуурхай мэдлийн
6.1.6. Дулаан болон цахилгаан дамжуулах шугам, реле хамгаалалтын
байгууламж, аваари эсэргүүцэх ба горимийн автоматикууд,
диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд зэрэг хооронд нь
харилцан уялдаатай өөрчлөлт хийхийг шаарддаг тоноглол,
байгууламжууд нь Диспетчерийн үндэсний төвийн диспетчерийн
шуурхай удирдлаганд байхёстой.
Дээрхи тоноглол, байгууламжуудад хийгдэх үйлдлүүдийг тухайн
диспетчерийн шуурхай удирдлагын дор гүйцэтгэнэ.
6.1.7. Диспетчерийн үндэсний төвийн шуурхай мэдэлд цахилгаан станц
ба системийн бололцоот ба бэлтгэл хүчин чадал, сүлжээний горим ба
найдвартай ажиллагаанд нөлөөлөх тоноглол, дулааны болон
цахилгаан дамжуулах шугам, реле хамгаалалтын байгууламж, аваари
эсэргүүцэх ба горимийн автоматик, диспетчерийн ба технологийн
удирдлагын хэрэгсэл, шуурхай мэдээллийн цогцолборууд
хамаарагдахаас гадна аваари эсэргүүцэх автоматикийн тавилийн
тохируулга нь ДҮТ-ийн ээлжийн диспетчерийн мэдэлд байна.
Дээр дурьдсан тоноглол ба байгууламжуудад хийгдэх үйлдлүүдийг
ДҮТ-ийн ээлжийн диспетчерийн зөвшөөрөлтэй хийх ёстой,
6.1.8. Бүх цахилгаан дамжуулах шугам , дулааны шугам, цахилгаан
станц ба шугам сүлжээний тоноглолууд нь диспетчерийн удирдлагын
үе шатуудад хуваагдсан байх ёстой.
Байгууллага, үйлдвэр бүрийн диспетчерийн шуурхай
удирдлаганд болон мэдэлд байгаа цахилгаан дамжуулах шугам,
дулааны шугам, тоноглол болон байгууламжуудын жагсаалтыг ДүТ-ийн
шийдвэрийг тусган боловсруулж, уг байгууллагын техникийн
удирдлагаар батлуулсан байвал зохино.
6.1.9. Дээд, доод шатны диспетчерийн удирдлагын ажиллагсдын
хоорондын харьцааг зохих журмын дагуу зөвшөөрөгдөж батлагдсан
нийтлэг болон байгууллагын заавар, дүрмүүдээр зохицуулна.
6.1.10. Диспетчерийн шуурхай удирдлагыг диспетчерийн ба
технологийн удирдлагын хэрэгсэл болон хяналтын системээр
тоноглогдсон, шуурхай ажиллагааны схемээр хангагдсандиспетчерийн
төв буюу щитнээс гүйцэтгэнэ.
6.1.11. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний нэгж бүрд шуурхай
ажиллагааны яриа ба бичлэг хийх журам, сэлгэн залгалт хийх ба
аваари устгах зааврууд байх ёстой.
Шуурхай ажиллагааны яриа, баримт бичгүүд нь диспетчерийн
удирдлагын бүх шатанд нийтлэг нэр томъёо, хэллэг, тэмдэглэлтэй,
тушаал шийдвэр өгөх, мэдээлэх ба бүртгэх нэг загварын маягттай байх
ёстой.
6.2. Ажиллагааны горим төлөвлөлт
6.2.1. Горим төлөвлөлт нь дараах шаардлагыг хангах ёстой
-Эрчим хүчний нөөц, тоноглолын байдал, цахилгаан сүлжээний
нэвтрүүлэх чадвар зэргийг харгалзсан, цахилгаан станц, дулааны эх
үүсвэрүүд, нэгдсэн сүлжээний ачаалал ба хэрэглээний графикийн
зохицолт
-Цахилгаан ба дулааны эрчим хүчний үйлдвэрлэлт ба дамжуулалтын
найдвартай бөгөөд хэмнэлттэй ажиллагаа
-Эрчим хүчний үйлдвэрүүдийн үндсэн тоноглолын их засварын
графикийг харгалзах
6.2.2. Горимыг төлөвлөхдөө дараах зүйлүүдийг үндэслэнэ.
-Эрчим хүчний системийн өнгөрсөн хугацааны /хоног, cap, улирал, жил/
ачааллын графикийн биелэлт ба тоо бүртгэлийн баримтууд
-Төлөвлөж байгаа хугацаанд хүлээгдэж байгаа хэрэглээ
-Цахилгаан түгээх шугам сүлжээнүүдийн хэрэглээний захиалга
-Тоноглолууд болон цахилгаан дамжуулах шугамын ачааллын дээд
хэмжээ
-Дулааны сүлжээний гидравлик тооцоо
-Шинээр ашиглалтанд оруулах цахилгаан, дулааны эрчим хүчний эх
үүсвэр ба шугам сүлжээний объектуудын талаархи мэдээ
6.2.3. Эрчим хүчний систем ба үйлдвэрүүдийн олон жилийн горим
төлөвлөлтийг жилийн онцлог хугацааг (жилийн хамгийн их ачааллын
үе, зуны улирал, дулаацуулгын улирал, үер усны үе г.м.) харгалзан
боловсруулна.
Олон жилийн төлөвлөлтөд дараах зүйлийгтусгасан байх ёстой,
Үүнд
-Эрчим хүчний cap, улирал, жилийн чадлын баланс
-Дулааны эх үүсвэрийн бодит чадлын дулаацуулгын улирлын баланс
ба шинээр холбогдох дулааны ачаалал
-Цахилгааны оргил ачаалал, цахилгаан ба дулааны эрчим хүчний
хэрэглээ, цахилгаан станц ба дулааны эх үүсвэрийн суурилагдсан
хүчин чадлыг үр ашигтай ашиглах козффшиентийг харгалзан тогтоосон
бодит чадал болон эрчим хүчний нөөцийг саруудаар тооцож
тодорхойлох
-Усан цахилгаан станцын усны нөөцийг ашиглах төлөвлегөө
боловсруулах
-Цахилгаан станц, дулааны станц, дулааны сүлжээ, цахилгаан
дамжуулах шугам ба дэд станцын үндсэн тоноглолууд болон реле
хамгаалалт ба автоматикийн байгууламжийн их засварын жилийн ба
сарын төлөвлөгөө боловсруулах
-Хэвийн ба засварын горимоор ажиллах үеийн цахилгаан станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээний холболтын схемийг
боловсруулах
-Системд шинээр ашиглалтанд орох эрчим хүчний эх үүсвэр болон
шугам сүлжээний объектуудыг тусгасан хэвийн, засварын болон
аваарийн үеийн горимын тооцоо ба аваари эсэргүүцэх автоматик болон
горимийн автоматикийгтохируулах параметрүүдийг сонгох
-Хэвийн ба засварын схемээр цахилгаан дамжуулах шугамын
тогтворжилтын нөөц (хөндлөн огтлолоор)-ийн нормативийг харгалзан
түүгээр аваарийн ба хамгийн их ачааллын үед дамжуулах чадлын
зөвшөөрөгдөх хэмжээг тооцоолж тодорхойлох
-Тоноглолын цахилгаан динамик, дулааны тогтворжилт ба таслуурын
таслах чадвар нь ажиллагааны схем ба горимд зохицож байгаа эсэхийг
шалгах, богино залгааны гүйдлийгтооцох болон аваари эсэргүүцэх ба
горимийн автоматикийн параметрүүдийгсонгох
-Ашигтай горимоор ажиллуулахын тулд цахилгаан станц, дулааны эх
үүсвэр, цахилгаан ба дулааны шугам сүлжээнүүдийн техник эдийн
засгийн үзүүлэлтүүдийг тооцох
-Шинээр шаардагдах автоматикийн байгууламжийн тооцоо
6.2.4. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан станц, дулааны станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээний горимын богино хугацааны
төлөвлөлт нь 1-ээс 7 хоногийн өмнө боловсруулагдаж байх ёстой.
Богино хугацааны төлөвлөлтөд дараах зүйлүүд тусгагдана.
-Системийн хоногийн цахилгаан ачааллын урьдчилсан тооцоо
-Цахилгаан станц ба дулааны станцын хоногийн дулааны ачаалал ба
дулааны сүлжээнд зарцуулагдах халуун ус, уурын урьдчилсан тооцоо
-Систем, цахилгаан станцууд болон тоноглолуудын хооронд ачааллыг
ашигтай хувиарлах болон цахилгаан станцуудын хоногийн ачааллын
график ба хоорондын ачааллын урсгалын тооцоо,
-Горим барилт ба аваари эсэргүүцэх болон горимийн автоматикийг
тохируулах, параметрт оруулах өөрчлөлтийгтусган тоноглолыгзасварт
гаргах буюу ажилд оруулах захиалгыг шийдвэрлэсэн байх,
6.2.5. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ ба дулааны цахилгаан станцуудын
цахилгаан болон дулааны ачааллын график, чадлын нөөц болон
систем хоорондын чадлын урсгалын графикийгдиспетчерийн төвийн
ерөнхий диспетчер батлаж холбогдох газруудын диспетчерийн
албадад өгнө
6.2.6. Цахилгаан станцуудын үндсэн тоноглол ба барилга байгууламж
(утааны яндан, хөргөх цамхаг г.м.)-ийн урсгал, дунд ба их засварын оны
графикийг cap бүрийн засварын чадал ба бусад нормативыг үндэслэн
боловсруулж, нэгдсэн сүлжээний диспетчерийн төвөөр зөвшөөрүүлэн
зохих журмын дагуу батлуулсан байх ёстой
Их ба дунд засварын жилийн графикт зөвхөн зайлшгүй
тохиолдолд өөрчлөлт оруулж болох боловч энэ талаар диспетчерийн
төвөөс заавал зөвшөөрөл авах ёстой
6.2.7. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын тоноглол, системийн
холбоо, автоматикийн байгууламж болон дулааны эх үүсвэрүүд ба
шугам сүлжээний тоноглолын засварын жилийн график нь
диспетчерийн төвийн ерөнхий диспетчер ба харъяалагдах үйлдвэрийн
техникийн удирдлагаар батлагдсан байх ёстой.
Халаалтын бус улиралд дулааны сүлжээг таслаж засварлахад
халуун усны хэрэгцээг хязгаарлах шаардлагатай байвал засварын
графикаа холбогдох орон нутгийн байгууллагаар зөвшөөрүүлэх ёстой
6.2.8. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний диспетчерийн төв нь жил бүр
харъяа үйлдвэрүүддээ давтамжаар ачаалал хөнгөлөх автомат (АЧР) ба
дахин залгах автомат (АПВ)-ын ажиллагааны хүрээ ба тавилыг тогтоож
өгсөн байх ёстой
Давтамжаар ачаалал хөнгөлөх ба залгах автоматуудын байршил
ажиллах хүрээ, тавилыг тогтоохдоо тухайн хэсгийн чадлын балансыг
тооцсон байх ёстой,
Давтамжаар ачаалал хенгөлөх автоматад хамрагдах
хэрэглэгчдийн жагсаалтыг нэгдсэн сүлжээний диспетчерийн төвийн
ерөнхий диспетчер баталсан байвал зохино
6.2.9. Аваарийн горимоор ажиллах үед таслагдах ачааллын хэмжээг
диспетчерийн төв тодорхойлно
6.2.10. Давтамжаар ачаалал хөнгөлөх автоматын бүх шатлалд
залгагдсан ачааллын бодит хэмжээг жилд 2 удаа (6 ба 12 сард) ажлын
өдрийн цаг тутам хоногийн турш хэмжиж тодорхойлно,
6.2.11. Эрчим хүчний үйлдвэр, бие даасан систем бүр диспетчерийн
төвөөс өгсөн даалгаврын дагуу цахилгааны чадал ба эрчим хүчний
дутагдалд орсон үед хэрэглэгчдийг таслах буюу хязгаарлах жилийн
график боловсруулж батлуулсан байх ёстой
6.3 Горим ажиллагааны удирдлага
6.3.1 Цахилгаан тоноглолын ажиллагааны горимийн удирдлага нь
хоногийн графикийн үндсэн дээр зохион байгуулагдана. Цахилгаан
станц ба дулааны эх үүсвэрүүд нь ердийн нөхцөлд ачааллын график ба
халуун бэлтгэлд байлгах тоноглолын даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.
Цахилгаан станц ба дулааны эх үүсвэрийн шуурхай ажиллагааны
хүмүүс нь зайлшгүй шаардлагаар график зөрчсөн сүлжээний
диспетчерт нэн даруй мэдэгдэх ёстой.
Нэгдсэн сүлжээний диспетчер нь горимын нөхцлийг харгалзан
цахилгаан станцын ачааллын графикийг болон дулааны сүлжээний
графикийг түр зуур (3 цаг хүртэл) өөрчлөх эрхтэй.
Систем хоорондын чадлын урсгалын графикийн өөрчлөлт ба
энэхүү өөрчлөлтөнд хүргэсэн тохиолдлуудын асуудлыг зөвхөн нэгдсэн
системийн диспетчерийн төв шийдвэрлэнэ.
Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчер нь шаардлагатай
үед цахилгаан станцын бэлтгэлд байгаа тоноглолыг ажилд залгах
болон бэлтгэлд зогсоох шийдвэр өгөх эрхтэй.
Цахилгаан станцууд нь диспетчерийн төвийн диспетчерийн
шийдвэрээр ачааллаа ажлын бүрэн чадалд хүртэлд нэмэгдүүлэх, мөн
техникийн зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах арга
хэмжгээг холбогдох зааврын яаралтай хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.3.2 Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд чадал, давтамжийн тохируулгаар
дараах нөхцлийг хангана. Үүнд:
-Цахилгаан гүйдлийн давтамжийг барих улсын стандартын шаардлага
ба “Ерөнхий зориулалтын цахилгаан шугам сүлжээнд эрчим хүчний
чанарт тавих шаардлага”-ыг хангах
-Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах
-Цахилгаан дамжуулах шугамын утасны халалт, тоноглолын хэт
ачаалалд зохицуулан чадлын урсгалыг хязгаарлах.
6.3.3 Эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон тусдаа ажилладаг системд
чадал ба давтамжийн тохируулгыг чадал ба давтамжийг тохируулах
автомат систем бүхий (ЧДАТ) цахилгаан станцууд гүйцэтгэнэ.
6.3.4 Нэгдсэн сүлжээний чадлын урсгал ба давтамжийг автоматаар
тохируулах боломжгүй (ЧДАТ байхгүй буюу гэмтсэн, горимоор
хязгаарлагдсан) бол диспетчерийн төвийн диспетчерийн төвийн
диспетчерийн шийдвэрээр цахилгаан станцуууд тохируулга хийх ёстой.
6.3.5 Нэгдсэн сүлжээнд давтамж өөрчлөгдсөн үед системийн бүх усан
цахилгаан станцууд ачааллыг автоматаар тохируулах үйл жиллааанд
оролцох бөгөөд харин дулааны цахилгаан станцуудын турбоагрегатууд
нь зөвшөөрөгдөх хязгаартаа багтаан ачааллын өөрчлөлтөд оролцох
ёстой.
Давтамжийн өөрчлөлтөөс хамаарч ачаалал өөрчлөгдсөний
дараа цахилгаан станцын ажилтнууд дараах тохиолдлуудад ачаалалд
нөлөөлөх хэрэгтэй. Үүнд:
-Давтамж 50 Гц болж сэргэсний дараа
-Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчер зөвшөөрсөн
-Тоноглолын ачаалал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
6.3.6 Давтамж тогтоогдсон хазгаараас доош буурсан үед байгаа
чадлын нөөцийг ашиглах ёстой.
Хэрэв чадлын бүх нөөцийг бүрэн ашиглаад байхад давтамжийн
бууралт үргэлжилсээр байвал диспетчерийн төвийн диспетчер нь
зааврын дагуу хэрэглэгчдийг хязгаарлах буюу таслах замаар
давтамжийг хэвийн болговол зохино.
6.3.7 Систем хоорондын чадлын урсгал аваарийн зөвшөөрөгдөх
хэмжээнээс хэтэрвэл чадал хүлээн авч байгаа системийн диспетчер нь
өөрийн хүч чадлыг дайчилсны дараа хэрэглэгчдийг таслах замаар
холбооны шугамын урсгалыг хөнгөлж өгөх ёстой.
6.3.8 Давтамжийн өөрчлөлт аваарийн байдалд хүргэхэд цахилгаан
станцын шуурхай ажиллагааны хүмүүс дээд шатны байгууллагын
удирдамжийн дагуу боловсруулан батлуулсан үйлдвэрийнхээ зааврыг
баримтлан бие даан давтамжийг хэвийн болгох арга хэмжээ авах
ёстой.
6.3.9 Давтамжийн хэвийн барих хариуцлагыг эрчим хүчний нэгдсэн
сүлжээнд холбогдсон бүх нэгжүүдийн шуурхай ажиллагааны ээлжийн
удирдах ажилтнууд хүлээнэ. Нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж
байгаа цахилгаан станцууд ажлын чадлын даалгавар холбогдон
ажиллаж байгаа цахилгаан станцууд ажлын чадлын даалгавар ба
өгөгдсөн ачааллыг бүрэн авч байгаа эсэх болон ачаалал, хэрэглээ
өгөгдсөн хязгаарт багтаж байгаа эсэхэд диспетчерийн төвийн
диспетчер хяналт тавьж, хариуцан ажиллана.
Цахилгаан станцын ээлжийн инженер нар нь ажлын чадлын
даалгавар ба өгөгдсөн горимыг барих талаар хариуцлага хүлээнэ.
Цахилгаан шугам сүлжээнүүдийн удирдлага болон диспетчерүүд
нь ачаааллыг цаг алдалгүй хөнгөлөх, хэрэглэгчдийг хязгаарлах ба
таслах графикийн үр дүнгийн талаар хөнгөлөх, хэрэглэгдчийг
хязгаарлах ба таслах графикийн үр дүнгийн талаар хариуцлага
хүлээнэ.
6.3.10 Цахилгаан шугам сүлжээнд хүчдэл тохируулснаар дараах
нөхцлүүдийг хангана. Үүнд
-Цахилгаан станц, шугам сүлжээний тоноглолуудад хүчдэлийн түвшинг
зөвшөөрөгдөх хэмжээнд барих
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тоноглолуудад хүчдэлийн түвшинг
зөвшөөрөгдөх хэмжээнд барих
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааны зохих
нөөцийг бүрдүүлэх
-Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, дамжуулах түгээх шугам сүлжээний
аладагдлыг хамгийн бага хэмжээнд байлгах
-Хэрэглэгчдийн хүчдэлийн чанарын үзүүлэлтүүдийг улсын стандартын
шаардлагад хүргэн барьж ажиллах
6.3.11 6-35 кВ-ын хувиарлах сүлжээг тэжээдэг трансформатор болон
автотрансформаторууд нь хүчдэл тохируулагч автомат байгууламжаар
тоноглогдсон байх ёстой.
Автомат тохируулагчийг ажлаас зөвхөн захиалгаар гаргаж болно.
0.4 кВ-ын хэрэглэгчдийн оруулга дээр хүчдлийн стандартын
хэмжээнд байлгахын тулд 6-35 кВ-ын хуваарилах сүлжээний
трансформаторуудад хүчдэлийн автомат тохируулагчаас гадна
салаануудад өдөөлтгүй сэлгэн залгагч тавигдсан байх ёстой.
Трансформаторын хүчдэлийн автомат тохируулагч ба өдөөлтгүй
сэлгэн залгагчийн саланы байршлын тохируулгыг сүлжээний хүчдэл ба
ачааллын өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх ёстой.
Трансформаторын автомат тохируулагч ба өдөөлтгүй сэлгэн
залгагчийн салааны байршлыг тохируулах үзүүлэлтүүдийг шугам
сүлжээний газруудын диспетчерийн албаны дарга баталсан байвал
зохино.
6.3.12 110кВ ба түүнээс дээш хүчдэлийн сүлжээнд хүчдэлийн
тохируулгыг улирлаар батлагдсан графикийн дагуу хяналтын цэгүүдэд
хийх бөгөөд сүлжээнд залгагдсан тоноглолын бүтэц ба цаг үеийн
ажиллагааны горимоос хамааран хүчдэл хэрхэн өөрчлөгдөхийг
тусгасан байна.
Хяналтын цэгүүдийн хүчдэлийн график ба тохируулгын
үзүүлэлтүүдийг диспетчерийн төвөөс улирал тутам тодорхойлох бөгөөд
шаардлага гарвал богино хугацааны горим төлөвлөлтөд зохих
өөрчлөлтийг тусгаж өгнө.
Системийн тогтворжилт ба цахилгаан эрчим хүчний алгагдалд
хүчдэлийн түвшин яаж нөлөөлөхийг харгалзан, хяналтын цэгийн
байршлыг тогтооно.
Хүчдэлийн тохируулгыг ихэнх тохиолдолд автоматик ба
телемеханикийн хэрэгслээр гүйцэтгэх боловч, эдгээр хэрэгсэл байхгүй
бол эчрим хүчний диспетчерийн төв, цахилгаан шугам сүлжээний
диспетчерийн хяналтын дор шуурхай ажиллагааны хүмүүс гүйцэтгэнэ.
6.3.13 Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчерийн хянлатанд
байдаг хүчдэлийн хяналтын цэгүүдийн нэрсийн жагсаалт ба хүчдэлийн
график, тохируулгын үзүүлэлтүүдийг диспетчерийн төвийн ерөнхий
диспетчер батлана.
Цахилган шугам сүлжээний газрын хяналтад байдаг цэгүүдийн
нэрсийн жагсаалт ба хүчдэлийн график, тохируулгын үзүүлэлтүүдийг
шугам сүлжээний ерөнхий инженер батлана.
6.3.14 Хэрэглэгчдийн реактив чадлын эх үүсвэрийг ашиглах журмыг
эрчим хүчээр хангагч ба хэрэглэгч байгууллагуудын хооронд байгулсан
гэрээнд тусгасан байвал зохино.
6.3.15 Эрчим хүчний диспетчерийн төвийн диспетчертйн хянлатанд
байдаг зангилаа дэд станцуудад системийн статик тогтворжилтын
нөхцлөөр тооцоологдсон хүчдэлийн уналтын аваарийн хязгаарыг
тогтоосон байх ёстой.
Хэрэв эдгээр цэгүүдэд хүчдэлийн уналт аваарийн хязаарт хүрвэл
синхрон компенсатортай цахилгаан станц ба дэд станцын шуурхай
ажиллагааны хүмүүс нь генератор ба компенсаторын хэт ачаалагдах
чадварыг ашиглан хүчдэлийг өргөх арга хэмжээг бие даан авах ёстой
бөгөөд системийн диспетчер нь актив реактив чадлын хуваарилалтыг
зохион байгуулж, эрчим хүчний үйлдвэрүүдэд туслах ёстой.
Мөн хүчдэлд хяналт тавих бусад цэгүүдэд тоноглолын
зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хүчдэл өргөхийг
зөвшөөрнө.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний ажиллагаан горим болон
сүлжээний схемийн өөрчлөлтөөс шалтааглан, хүчдэлийн уналт
өваарийн хязгаараас хэтэрч болох цэгүүдэд тогтвортой ажиллагаа
алдагдахаас урьдчилан сэргийлэх ачаалал хөнгөлөх автомат тавигдсан
байх ёстой.
Аж ахуйн гэрээнд өрөөр тусгагдаагүй бол, дулааны зөөгчийн
температурын хэлбэлзэлг нь богино буюу 3 цагаас ихгүй хугацаанд
батлагдсан граификийн үзүүлэлтээс өөрчлөгдөж бололыг зөвшөөрнө.
6.3.16. Дулааны сүлжээний тохируулга нь хяналтын цэгүүдэд
сүлжээний усны даралт ба температурыг зохих хэмжээнд байлгах
нөхцлийг хангах ёстой.
6.3.17. Дулааны шугам сүлжээнд тохируулгыг автоматаар буюу гараар
хийх бөгөөд дор дурьдсан зүйлд үйлчлэнэ:
-Дулааны эх үүсвэр ба хэрэглэгчдийн тоноглолын ажилагаанд
-Дулааны сүлжээний график горимд, үүнд насосны станцууд ба
дулааны хэрэглэгчдийн ажиллагааны горим ба урсгалыг өөрчлөх ажилд
-Дулааны эх үүсвэрүүд дээр нэмэлт усны зарцуулалтын өөрчлөлтийг
нөхөж чадах ус бэлтгэлийн төхөөрөмжийг бэлэн байлгаснаар нэмэлт
усны горимыг барихад
6.4. Тоноглолын удирдлага
6.4.1. Ашиглалтанд хүлээн авсан эрчим хүчний тоноглолууд нь шуурхай
байдлын ажилд, бэлтгэлд, засварт гэсэн гурван төлөвийн аль нэгд байх
ёстой.
6.4.2. Эрчим хүчний тоноглол, реле хамгаалалт ба автоматикийн
байгууламж, шуурхай мэдээллийн хэрэгсэл болон диспетчерийн ба
технологийн хэрэгслүүдийг шуурхай байдлын төлөвийн батлагдсан
төлөвлөгөөний дагуу байсан ч ажлаас ба бэлтгэлээс, засварт буюу
туршилтад гаргахдаа шууд удирдлага ба мэдэлд нь байдаг зохих
диспетчерийн албанд захиалга өгөх ёстой.
Захиалга өгөх ба зөвшөөрлийн мэдэгдэл өгөх хугацааг зохих
диспетчерийн алба тогтооно. Захиалгыг цахилгаан станц ба шугам
сүлжээний газрын ерөнхий инженер баталсан байх ёстой.
6.4.3. Системийн горимд өөрчлөлт оруулахуйц туршилтыг,
диспетчерийн төвийн ерөнхий диспетчерийн баталсан ажлын
хөтөлбөрийн дагуу явуулах ёстой.
Тоноглолд хийгдэх бусад туршилтын ажлын хөтөлбөрийг тухайн
үйлдвэрийн ерөнхий инженер батлана. Туршилтын ажлын хөтелбөрийг
ажил эхлэхээс 7 хоногийн өмнө батлуулахаар өгсөн байх ёстой.
6.4.4. Төлөвлөгөөт бус ба яаралтай хийх засварын захиалгыг уг
тоноглол удирдлага ба мэдэлд нь байдаг диспетчерт хоногийн аль ч
цагт өгч болно.
Ээлжийн инженер болон диспетчер нь өөрийн ажиллах
хугацаандаа багтааж засвар хийлгэхийг зөвшөөрнө. Хэрэв уг ээлжинд
багтахааргүй удаан хугацаанд хийгдэхээр бол засвар хийх
зөвшеөрлийг тухайн байгууллагын ерөнхий инженер олгоно.
6.4.5. Хэрэв тоноглолыг энэ дүрэмд заасан үндэслэлээр яаралтай
зогсоох шаардлагатай бол захиалга өгөхгүй зогсоож болно. Таслалтыг
шуурхай ажиллагааны хүмүүс зохих зааврын дагуу гүйцэтгэх бөгөөд
боломжтой бол дээд байгууллагад урьдчилан мэдэгдэх ба боломжгүй
бол дараа нь мэдэгдэх ёстой.
Ажлаас гаргасан тоноглолд төлөвлөгөөт засвар хийх байвал
зохих журмын дагуу захиалга өгөх хэрэгтэй.
6.4.6. Диспетчерийн төвийн диспетчерийн удирдлага ба мэдэлд байдаг
үндсэн тоноглолыг их, дунд ба урсгал засварт гаргах зөвшөөрлийг
зохих журмын дагуу өгсөн захиалгыг үндэслэн диспетчерийн төвийн
ерөнхий диспетчер олгоно.
6.4.7. Тоноглол ба цахилгаан дамжуулах шугамыг засварт гаргах ба
ажилд оруулах, мөн зуух галлах ба турбиныг явуулах хугацааг
засварын захиалгат хугацаанд багтаасан байх ёстой.
Ямар нэг шалтгаанаар тоноглолыг захиалгат хугацаанд нь
зогсоогоогүй бол засвар үргэлжлэх хугацааг сунгахгүй, ажилд оруулах
хугацаа хэвээр үлдэнэ. Засварын хугацааг сунгах асуудлыг зөвхөн
үйлдвэрийн захиргаа ба диспетчерийн төвийн ерөнхий диспетчер
шийдвэрлэнэ.
6.4.8. Тоноглолыг ажлаас ба бэлтгэлээс гаргах буюу туршилт хийх
ажлыг зөвшөөрөгдсөн захиалгаар хийхдээ заавал цахилгаан станцын
ээлжийн инженер, ээлжийн дарга болон шугам сүлжээний газар,
нэгдсэн сүлжээний диспетчерийн төвийн ээлжийн диспетчерээс
зөвшөөрөл авах ёстой.
6.4.9. Захиалгатай хэдий ч диспетчерийн төвийн диспетчерийн
удирдлага ба мэдэлд байдаг диспетчерийн ба технологийн удирдлагын
хэрэгсэл болон системийн автоматикийн тавилыг өөрчлөх, таслах,
залгах, турших ажлыг диспетчерийн төвийн диспетчер, цахилгаан
шугам сүлжээний диспетчер болон цахилгаан станцын ээлжийн даргын
зөвшөөрөлгүй хийх эрх цахилгаан станц буюу цахилгаан шугам
сүлжээний ажилтнуудад байхгүй.
Хоёр болон түүнээс дээш тооны объектуудад тавигдсан
аппаратуудтай реле хамгаалалт, автоматикийг шалгах, турших ажлыг
тэдгээр объектууд дээр нэгэн зэрэг хийх ёстой.
6.4.10. Цахилгаан холболтын схемд өөрчлөлт орсон тохиолдолд эрчим
хүчний диспетчерийн төвийн диспетчер, цахилгаан шугам сүлжээний
ээлжийн диспетчерүүд ба цахилгаан станцын ээлжийн дарга нар нь
өөрчлөгдсөн схемийг шалгаж хамгаалалт, аваари эсэргүүцэх ба
горимын автомат системүүдийг шинэ байдалд зохицуулан өөрчлөх
ёстой.
6.4.11. Засварын дараа засвар дууссан тухай мэдэгдэн захиалгаа
хаалгаснаар уг тоноглолыг ашиглалтанд оруулснаар тооцно.
6.5 Технологийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ба зөрчлийг
арилгах
6.5.1 Технологийн зөрчлийг арилгах үед диспетчерийн шуурхай
удирдлаганд дараах үндсэн үүргүүдтэй байна.
-Технологийн зөрчлийг гүнзгийрүүлэхгүй байх, хүмүүс олсод өртөхөөс
болон уг зөрчилд хамрагдаагүй тоноглолыг хамгаалах талаар
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
-Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг яаралтай сэргээж, эрчим
хүчний чанарын үзүүлэлийг хэвийн болгох
-Системийг бүхэлд нь болон түүний хэсгүүдийг аваарийн дараах
хамгийн найдвартай схем холболт, горим ажиллагаанд оруулах
-Тасарсан ба таслагдсан тоноглолуудын байдлыг шалгаж болоцоотойг
нь эрүүлэн ажилд оруулах, сүлжээний схемийг сэргээх
6.5.2 Эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаа
алдагдахаас сэргийлэхийн тулд гаднаас эрчим хүч авч байгаа системд
ачаалал хөнгөлөх автоматик, эрчим хүч өгч байгаа системд цахилгаан
станцын ачааллыг хасах автомат систем ашиглагдах ёстой.
Автомат төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд ашиглалтын хүмүүс
гараар таслахад бэлэн байх ёстой.
6.5.3 Эрчим хүчний үйлдвэр, байгууллагууд нь дээд байгууллагын
үлгэрчилсэн зааврыг үндэслэн боловсруулсан технологийн зөрчлийг
арилгах ба урьдчилан сэргийлэх заавартай байхаас гадна, технологийн
мэдээлэх журам схемтэй, гарсан технлогийн зөрчлийг арилгах ба
онцгой нөхцөл байдалд ажилах төлөвлөгөөтэй, ашиглах материал
техникийн нөөцтэй байх ёстой.
Хот ба томоохон суурин газруудын цахилгаан дулааны
хангамжтай холбогдсон технологийн зөрчил арилгах төлөвлөгөөг орон
нутгийн байгууллагуудаар зөвшөөрүүлсэн байх ёстой.
6.5.4 Технолологийн зөрчил арилга үед эрчим хүчний нэгдсэн сүлжээ,
шугам сүлжээний газруд болон цахилгаан станцын шуурхай
ажиллагааны болон засварын хүмүүсээс зөрчил арилгах ажилд
оролцох хүрээ, үүрэг, хариуцлага, зарлан мэдээлэх ба цугларуулах
схем, хаягийн бүртгэлийг хлобогдох заавар журмаар зохицуулан
тогтоосон байх ёстой.
Технологийн зөрчлийг түргэн шуурхай арилгахын тулд орон
нутгийн шуурхай ажиллагааны хүмүүст бие дааж ажиллах боломжийг
дээд зэргээр олговол зохино.
6.5.6 Цахилгаан станцад зөрчил арилгах ажлыг ээлжийн инженер,
цехүүдийн ээлжийн дарга нар удирдана. Байнгын жижүүргүй усан
цахилгаан станц болон дэд станцад гарсан зөрчлийг уг объектын
ажиллагсад буюу явуулын шуурхай бригадын хүмүүс утсгах ёстой.
6.5.6 Цахилгаан станцад зөрчил арилгах ажлыг ээлжийн инженер,
цехүүдийн ээлжийн дарга нар удирдана. Байнгын жижүүргүй усан
цахилгаан станц болон дэд станцад гарсан зөрчлийг уг объектын
ажиллагсад буюу явуулын шуурхай бригадын хүмүүс устгах ёстой.
6.5.7 Зөрчлийн үед ээлж солилцохыг хориглоно. Ээлжинд ирсэн
хүмүүсийг зөрчил арилгах ажлыг удирдаж байгаа хүн шаардлагатай
газарт хуваарьлан ажиллуулах ёстой.
Зарим тохиолдолд гарсан зөрчлийн үргэлжлэх хугацаа
удааширсан шинж байдлыг харгалзан шуурхай ажиллагааны дээд
шатны ажилтны зөвшөөрлөөр зөрчил устгах үед ээлж солилцохыг
зөвшөөрнө.
Тоноглолыг зогсоож, явуулах болон сэлгэн залгах үед шуурхай
ажилагааны дээд шатны хүний болон захиргаа техникийн ажилтны
зөвшөөрлөөр ээлж солилцож болно.
6.5.8 Зөрчлийг арилгах, тоноглолыг явуулах ба зогсооох, сэлгэн залгалт
хийх үед шуурхай ажиллагааны хүмүүсийн ажил үүргийн хуваарийг
тухайн үйлдвэрийн зааварт тусгасан байх ёстой.
6.5.9 Зөрчил арилгах үед захиргаа техникийн удирдах ажилтнууд
байлаа ч гэсэн шуурхай ажиллагааны хүмүүс нь бие даан шийдвэр
гаргаж хэвийн горим, ажиллагаанд оруулах арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлэх бөгөөд хийсэн үйлдлийнхээ талаар хувийн хариуцлага
хүлээнэ.
6.5.10 Шаардлагатай тохиолдолд шуурхай ажиллагааны дээд шатны
хүн болон захиргаа техникийн удирдах ажилтан зөрчил арилгах ажлын
удирдлагыг өөр хүнд шилжүүлэх буюу өөр хүн удирдаж болон бөгөөд
энэ тухай шуурхай ажиллагааны журналд тэмдэглэсэн байх ёстой.
6.5.11 Удирдлагын бүх түвшинд диспетчерийн яриа ба цахилгаан
станц, том дэд станцуудын шуурхай ажиллагааны хүмүүсийн яриаг
соронзон хальсанд автоматаар бичдэг байх ёстой.
6.6 Шуурхай ажиллагааны схемд тавигдах шаардлагууд
6.6.1 Эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан станц ба дэд
станцуудын цахилгаан холболтын схем, хэвийн ба засварын горимд
реле хамгалалт, автоматикийн тохируулга нь дараах шаардлагыг
хангасан байна. Үүнд:
-Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах
-Хэрэглэгчдэд өгч байгаа эрчим хүчний чанар стандартын шаардлагад
тохирсон байх
-Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангах
-Богино залгааны гүйдлийг тоноглолын зөвшөөрөх хэмжээнээс дээш
гаргахгүй байх
-Актив ба реактив чадлын урсгалыг эдийн засгийн хэмнэлттэй
хуваарилах
-Чадлын эх үүсвэрийн хамгийн бага алдагдалтайгаас зөрчил гарсан
хэсгийг тусгаарлаж, хэрэглэгчдийг хамгийн бага хэмжээгээр таслах
6.6.2 Цахилгаан станц ба дэд станцын хувьсах ба тогтмол гүйдлийн
дотоод хэрэгцээг найдвартай хангах зорилгыг дараах замаар
биелүүлнэ.
-Шинийг секцүүд болгон хуваах
-Дотоод хэрэгцээний бүх төрлийн хүчдэлтэй секцүүдийн аль ч секцийн
хүчдэл тасрахад, бэлтгэл тэжээл нь автоматаар залгагддаг байх
-Хүчдэл түр зуур тасрахад бэлтгэл тэжээлээс бүх чулах хөдөлгүүрүүд
өөрөө залгагддаг байх (дотоод хэрэгцээний үндсэн шинний АВР
ажиллахад)
-Секц хүчдэлгүй болохд дотоод хэрэгцээний мехнизмуудыг ажилтай ба
секцүүдэд хуваарилан, АВР-ийг зөв ажиллуулах
-Ажлын ба бэлтгэл тэжээлийг, хуваарилах байгууламжийн өөр өөр
секцүүдэд холбосон байх ёстой.
-Өөрийн хэрэгцээний шинийн аль нэг секц нь ажлаас гарахад
цахилгаан станц буюу дэд станцын ажиллагаанд хамгийн бага зарчил
гарахаар, өөрийн хэрэгцээний механизмуудыг секцүүдэд хуваарилсан
байх
-Цахилгаан станцын шин синхрон бус ажиллах (өндөр хүчдэлийн
шиннийг секц болгон хуваах, эрчим хүчний блокийг туст нь шугамд
залгах, эрчим хүчний системийн схемийг хуваах) үед дотоод
хэрэгцээний механизмуудын тэжээлийг системээс бүрэн буюу хагас
тусгаарлаж ажлын чадлаа аль болох бага алдагдалтай авч үлдэх
6.6.3 Генератор нь трансформаторын блокоор ажилладагаас бусад
цахилгаан станцын дотоод хэрэгцэний хуваарилах байгууламжийн
шинд гадаад хэрэглэгчдийг холбохыг хориглоно. Ойр орчимд нь
хуваарилах шугам сүлжээгүй хэрэгрлэгчдийг үүнд хамааруулахгүй.
6.6.4 Цахилгаан сүлжээ, дэд станц болон цахилгаан станцын хэвийн ба
засварын холболтын схемийг жил бүр тухайн үйлдвэрийн ерөнхий
инженер батлах бөгөөд, нэгдсэн сүлжээнийхийг эрчим хүчний
диспетчерийн төвийн ерөнхий диспетчер батлана.
Эдгээр схемийг түүнд тусгагдсан тоноглолууд нь аль
диспетчерийн удирдлага буюу мэдэлд байдгийг харгалзан тэд нараар
зөвшөөрүүлсэн байх ёстой.
6.6.5 Цахилгаан станцын шугам хоолойнууд нь дараах шаардлагуудыг
хангасан байх ёстой. Үүнд:
-Үндсэн тоноглолын дотоод хэрэгцээний бэлтгэлийг найдвартай хангах
-Зөрчил гарсан хэсгийг ихэвчлэн алсын удирдлагаар таслах
-Зөрчлийн үед чадлынхаа эх үүсвэрийг аль болох бага
алдагдалтайгаар тусгаарлан авч, хэрэглэгчдийг хамгийн бага
хэмжээгээр таслах
6.6.6 Станцын шугам хоолойн сүлжээний схем нь шугам хоолой гэмтэх
үед цахилгаан станцын тоног төхөөрөмж болон байшин барилгыг усанд
автоуулахгүйүээр гэмтсэн хэсгийг тусгаарлан таслах боломжийг
хангасан байх ёстой.
6.6.7 Дулааны сүлжээний шугам хоолойн схем нь хэрэглэгчдийг
дулаанаар найдвартай хангах, дулааны сүлжээнд өгөгдсөн
параметрийг хэвийн барих, сүлжээний ус дамжуулахад зарцуулах
цахилгаан эрчим хүчний хэмнэх, зөрчлийн үед хэрэглэгчдийг аль
болох бага тасалж, зөрчил гарсан хэсгийг тусгаарлах буюу зөрчлийг
арилгах нөхцлийг хангасан байх ёстой.
6.7 Шуурхай ажиллагааны хүмүүс
6.7.1 Эрчим хүчний үйлдвэрүүдийн шуурхай ажиллагааны
бүрэлдэхүүнд дараах хүмүүс орно. Үүнд:
-Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн удирдах хэрэглэлд
шууд нөлөөлөх, тэдгээрийн үйлдвэрлэлийн хэсгүүдэд үйлчилгээ явуулж
байгаа ээлжийн хүмүүс
-Удирдлагын хэсгийн хэрэглэлд шууд нөлөөлөх эрхтэй засварын
хүмүүс буюу шуурхай ажиллагааны удирдах хүмүүс
-Шуурхай ажиллагааны удирдах хүмүүс (Эдгээр хүмүүс нь ээлжийн
хугацаанд түүнд хариуцуулсан эрчим хүчний объектын ажлыг шуурхай
зохион байгуулж удирддаг, тэдгээрт захирагддаг хүмүүс) ээлжийн
диспетчер, ээлжийн инженер, ээлжийн дарга, цахилгаан ба дулааны
шугам сүлжээ, дэд станцын диспетчер зэрэг шуурхай ажиллагааны
ажилтнууд
6.7.2 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ашиглалтын ба албан
тушаалын заавар /ажлын байрны тодорхойлолт/ болон шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн шийдвэрийн дагуу эрчим
хүчний үйлдвэр, нэгдсэн сүлжээний тоног төхөөрөмж, байгууламжуудыг
аюулгүй, найдвартай, хэмнэлттэй горимоор ажиллуулах үүрэгтэй.
6.7.3 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжиндээ тоноглолыг зөрчил
сааталгүй, зөв ажиллуулахаас гадна ажил үйлчилгээний хүрээнд
хамаарах тоног төхөөрөмж, байр, талбайн ариун цэвэр, эмх цэгцийг
хариуцна.
6.7.4 Тоног төхөөрөмж, байгууламжийн ажлын горим алдагдах, гэмтэх
гал гарах, бүрэн бүтэн байдал алдагдахад хүргэж болох гэмтэл, согог
илрэх зэрэг тохиолдолд шуурхай ажиллагааны удирдах хүмүүст болон
батлагдсан жагсаалтанд заагдсан захиргаа техникийн удирдах хүмүүст
цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.
6.7.5 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өөрсдийн эрх
үүргийн дагуу өгөгдсөн шийдвэрийг шуурхай ажиллагааны доод шатны
хүмүүс нь заавал биелүүлэх үүрэгтэй.
6.7.6 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсийн мэдэлд буюу
удирдлагад байдаг тоног төхөөрөмж, байгууламжийг, хүмүүст болон
тоноглолд илэрхий аюул учруулах тохиолдолоос бусад үед, тэдний
зөвшөөрөлгүйгээр ажилд оруулах болон гаргахыг хориглоно.
6.7.7 Шуурхай ажиллагааны дээд шатны хүний шийдвэр нь товч
бөгөөд тодорхой байх ёстой.
Удирдлаганд байх шуурхай ажиллагааны хүний өгсөн
шийдвэрийг давтаж зөв байна, гэдэг баталгаа авах ёстой. Шуурхай
ажиллагааны хүмүүс нь шийдвэр буюу зөвшөөрөл өгсөн, авсан
тухайгаа шуурхай ажиллагааны журналд тэмдэглэх ёстой. Шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн шийдвэрийг тэр даруйд нь
зөв биелүүлэх ёстой.
6.7.8 Шуурхай ажиллагааны аман ба бичгэн харилцаанд тоноглол,
холболт, РХА-ийн талаар тогтсон тэмдэглэлээс өөр нэр томъёо
хэрэглэхийг хориглоно.
6.7.9 Эрчим хүчний систем, тоноглолын ажиллагааны горимыг
өөрчлөх тухай диспетчерийн шийдвэрт параметрийн өөрчлөлт ба
хугацааг заасван байх ёстой.
6.7.10 Эрчим хүчний систем, үйлдвэрийн удирдах ажилтнуудаас
өөрсдийн харъяа салбаруудын шуурхай ажиллагааны хүмүүст өгч
байгаа даалгавар нь шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсийн эрх
үүрэгт багтдаг бол тэдгээрт мэдэгдэн зөвшөөрөл авсны дараа уг
даалгаврыг биелүүлэх ёстой.
6.7.11 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн даалгаврыг
үндэслэлгүйгээр саатуулсан буюу биелүүлээгүйн хариуцлагыг
даалгавар биелүүлээгүй шуурхай ажиллагааны хүмүүс болон
саатуулсан буюу биелүүлэхгүй байхыг зөвшөөрсөн удирдах ажилтан
хүлээнэ.
6.7.12 Шуурхай ажиллагааны дээд шатны хүмүүсээс өгсөн шийдвэрийг
доод шатны хүмүүс нь буруу гэж үзвэл энэ тухай үүрэг өгөгчид
мэдэгдэнэ. Хэрэв үүрэг өгөгч нь зөв гэж баталвал уг шийдвэрийг
биелүүлэх ёстой бөгөөд хариуцлагын үүрэг өгөгч хүлээнэ.
Хүмүүсийн амь насанд ба тоноглолд аюул учруулах буюу
цахилгаан станц, дэд станцын дотоод хэрэгцээ алдагдах болон онцгой
хариуцлагатай хэрэглэгчийг таслахад хүргэхээр байвал шуурхай
ажиллагааны дээд шатны хүмүүсийн шийдвэрийг биелүүлэхийг
хориглоно.
Шийдвэрийг биелүүлээгүй тухай дээд шатны хүмүүст мэдэгдэх
бөгөөд энэ талаар шуурхай ажиллагааны журналд тэмдэглэвэл зохино.
6.7.13 Ээлжинд гараагүй хүмүүсийг тоноглолын үйлчилгээнд оруулах
асуудлыг зөвхөн ээлжийн удирдах хүмүүс шийдвэрлэнэ.
6.7.14 Зайлшгүй тохиолдолд ээлжийн график баталсан хүний
зөвшөөрлөөр хүмүүсийг сольж болно. Хоёр ээлж дараалан
ажиллуулахыг хориглоно.
6.7.15 Ээлжийн хүн бүр ажилд орохдоо өмнөх ээлжийн хүнээс ажлаа
хүлээн авч, буухдаа дараагийн ээлжийн хүнд хүлээлгэн өгдөг байх
ёстой. Ээлжээ хүлээлгэн өгөхгүйгээр ээлжээс буухыг хориглоно.
6.7.16 Ээлж хүлээн авахдаа дараах зүйлийг гүйцэтгэнэ. Үүнд:
-Зохих зааврын дагуу өөрийн шуурхай удирдлага болон мэдэлд байх
ёстой тоноглолын горим ажиллагаа ба схем, холболтын байдалтай
танилцах,
-Ажиллагаанд нь онцгой анхаарах тоноглол болон бэлтгэлд ба засварт
байгаа тоноглолын тухай ээлж хүлээлгэн өгч байгаа хүнээс мэдээлэл
авах
-Өөрийн хариуцсан хэсэгт хэний шийдвэрээр, ямар ажил наряд,
шийдвэрээр хийгдэж байгааг тодруулах
-Багаж, материал, байрны түлхүүр, шуурхай ажиллагааны болон ажлын
байрны бичиг баримтуудыг шалган хүлээн авах
-Өөрийн түрүүчийн ээлжээс хойших хугацаанд шуурхай ажиллагааны
талаар бичигдсэн тэмдэгүүд болон шийдвэрүүдтэй танилцах
-Удирдлагандаа байх хүмүүсээс рапорт авч, шуурхай ажиллагааны
дээд удирдлагадаа ээлж хүлээн авсан тухай ба ээлж хүлээн авахад
илэрсэн дутагдлын талаар мэдэгдэх
-Ээлж хүлээлцсэн тухай журналд тэмдэглэж өөрөө ба ээлж хүлээлгэн
өгсөн хүний гарын үсэг зуруулна.
6.7.17 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ажлын байрны зааврын дагуу
технологийн дохиолол, автоматикийн төхөөрөмжүүд болон холбоо
телемеханикийн хэрэгслүүдийн ажиллагааг тодорхой хугацаанд шалгах
/опробование/-аас гадна, ажлын байрны цаг зөв зааж байгаа эсэхийг
шалгаж байх ёстой.
6.7.18 Шуурхай ажиллагааны хүмүүс нь ээлжийн батлагдсан графикаар
ажиллаж, тоноглолыг явуулах, сэлгэн залгалт хийх, бэлтгэл ба засварт
гаргах, тоноглолуудад урьдчилсан сэргийлэх үзлэг, шалгалт хийж,
норматив ба шаардлагатай техникийн үйлчилгээнүүдийг бүрэн хийх
үүрэгтэй.
6.7.19 Ээлжийн ба захиргаа техникийн удирдах ажилтан нь өөрийн
үүргийг биелүүлж чадахгүй байгаа шуурхай ажиллагааны доод шатны
хүмүүсийг ээлжнээс нь гаргах эрхтэй.
6.7.20 Шуурхай ажиллагааны дээд шатны удирдлагын зөвшөөрлөөр
шуурхай ажиллагааны хүмүүсийг ээлжнээс нь түр чөлөөлж засвар ба
туршилтын ажилд оролцуулж болно. Энэ тохиолдолд ААД-ийн
шаардлагыг биелүүлсэн байвал зохино.
6.8 Цахилгаан төхөөрөмжид хийх сэлгэн залгалтууд
6.8.1 Сэлгэн залгалт хийхэд цахилгаан холболтын схем ба РХА-ийн
хэлхээнд гарсан бүх өөрчлөлтүүд болон газардлага тавигдсан
цэгүүдийг сэлгэн залгалт хийж дууссаны дараа шуурхай ажиллагааны
схем буюу мнемо схем /схем-макет/-д тусгаж өгөх ёстой.
6.8.2 Нарийн төвөгтэй болон хориггүй ба хориг нь гэмтэлтэй цахилгаан
тоноглолуудад сэлгэн залгалт хийхдээ хөтөлбөр, бланк хэрэглэх ёстой.
Дараах сэлгэн залгалтуудыг нарийн төвөгтэйд тооцно.
-Генератор, синхрон компенсатор, генератор-трансформаторын блок,
хүчдэлийн траснформатор, ЦДШ, шинийн систем ба секцийн схемүүдэд
таслах ба залгах аппаратууд, газардуулагчтай хуурай салгуур, реле
хамгаалалтын байгууламж, аваари эсэргүүцэх ба горимын
автоматикийг хатуу дараалалтайгаар сэлгэн залгах шаардлагатай
үйлдлүүд
-Тосон таслуурыг тойруу буюу шин холбогч таслуураар орлуулах
үйлдэл
-Холболтыг шинийн нэг системээс нөгөөд шилжүүлэх үйлдэл
-Холболт дээрээ 1-ээс дээш таслууртай схемд сэлгэн залгалт хийх
үйлдэл
Эрчим хүчний үйлдвэр, байгууллагын техникийн удирдлагаар
батлагдсан нарийн төвөгтэй сэлгэн залгалтуудын жагсаалт нь нэгдсэн
сүлжээ, цахилгаан станц, дэд станц, цахилгаан дамжуулах ба түгээх
сүлжээнүүдийн диспетчерийг удирдах щитүүдэд хадгалагдаж байх
ёстой.
Схем, тоноглолын бүрэлдэхүүн, хамгаалалт ба автоматикийн
төхөөрөмжүүдэд өөрчлөлт орох тухай бүр нарийн төвөгтэй сэлгэн
залгалтын жагсаалт зохих өөрчлөлт оруулах ёстой.
6.8.3 Давтан хийгддэг сэлгэн залгалтад сэлгэн залгалтын үлгэрчилсэн
хөтөлбөр, бланк ашиглана.
Аваари арилгах буюу тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэлгэн залгалтыг
бланкгүйгээр гүйцэтгэхийг зөвшөөрөх боловч, уг үйлдлийг хийсний
дараа шуурхай ажиллагааны журналд тэмдэглэсэн байх ёстой.
Сэлгэн залгалтын бланк нь товчилсон бичлэг, таних тэмдэг
хэрэглэсэн хүснэгт маягаар хийгдсэн байж болно.
Цахилгаан тоноглол, байгууламжуудад сэлгэн залгалт хийх үед
шуурхай ажиллагааны удирдах хүмүүс сэлгэн залгалтын хөтөлбөр
/үлгэрчилсэн хөтөлбөр/-ийг ашиглах ёстой.
Сэлгэн залгалтыг гардан гүйцэтгэгч нь сэлгэн залгалтын бланкыг
бичиж, хянуулсан байх ёстой.
Шинэ тоноглол ашиглалтад орох, хуучирсан тоноглолыг солих
буюу хасах, хуваарилах байгууламжийг өөрчлөх, РХА-ийн холболтын
ерөнхий схемд гарсан өөрчлөлтүүдийг сэлгэн залгалтын үлгэрчилсэн
хөтөлбөр ба бланкад тусгасан байвал зохино.
6.8.5 Эрчим хүчний нэгдсэн сүлжээний схем ба ажиллагааны горим
сэлгэн залгалтын бланкуудад оруулах өөрчлөлтүүдийг урьдчилан
боловсруулсан байвал зохино.
6.8.6 Цахилгаан станц ба дэд станцуудад хийгдэх бүх төрлийн сэлгэн
залгалтуудыг гүйцэтгэхэд, цахилгаан системийн найдвартай ажилагааг
алдагдуулахгүй байх болон аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу
боловсруулсан сэлгэн залгалт хийх ажлын байрны зааврыг тухай бүр
хатуу баримтлах ёстой.
6.8.7 Шуурхай ажиллагааны дээд шатны диспетчерийн удирдлаганд
байдаг цахилгаан тоноглол ба РХА-ийн тоноглолын сэлгэн залгалтыг,
түүний шууд шийдвэрээр гүйцэтгэх бөгөөд хэрвээ дээд шатны
удирдлагын мэдэлд байдаг бол сэлгэн залгалтыг түүний зөвшөөрлөөр
гүйцэтгэнэ.
Хойшлуулах боломжгүй онцгой /байгалийн гамшиг, гал түймэр,
аваари, осол/ тохиолдолд сэлгэн залгалтыг шуурхай ажиллагааны дээд
шатны хүмүүсийн шийдвэр зөвшөөрөлгүй гүйцэтгэж, дараа нь
мэдэгдэхийг зөвшөөрнө.
Гал түймэр ба аваари арилгах үед шуурхай ажиллагааны хүмүүс
нь ажлын байрны зааврын дагуу ажиллах ёстой.
6.8.8 Сэлгэн залгалт хийх шийдвэрт цахилгаан байгууламжийн схем ба
РХА-ийн хэлхээнд хийх үйлдлүүдийн дараалал ба шуурхай
ажиллагааны дээд шатын хүмүүсээс өгсөн тодруулгууд тусгагдсан байх
ёстой.
Сэлгэн залгалт гардан хийх хүнд нэг удаад тодорхой нэг
зорилгоор зөвхөн нэг сэлгэн залгалт хийх үүргэ өгнө.
Сэлгэн залгалтыг явуулын шуурхай бригад гүйцэтгэх үед холбоо
барих боломжгүй бол нэг явалтаар хэд хэдэн сэлгэн залгалт хийж
болох бөгөөд тоог нь үүрэг өгөгч тогтоож өгөх ёстой.
6.8.9 Нарийн төвөгтэй сэлгэн залгалтыг хоёр хүн хийх ёстой бөгөөд нэг
нь хянагчийн үүрэг гүйцэтгэнэ. Сэлгэн залгалтыг хийж байгаа хоёр
хүний аль дээд тушаалтай нь хянагчийн үүргийг гүйцэтгэнэ. Сэлгэн
залгалт зөв хийх хариуцлагыг хоёр хүн хамт хүлээнэ.
Ээлжинд ганцаар ажилладаг шуурхай ажиллагааны ажилтан
нарийн төвөгтэй сэлгэн залгалтыг гүйцэтгэх бол, хянагчийн үүргийг
тухайн цахилгаан байгууламжийн схем болон сэлгэн залгалт хийх
дүрмийг мэддэг, байгууллагын захирамжаар томилогдсон захиргаа
техникийн ажилтан гүйцэтгэж болно.
Нарийн төвөгтэй сэлгэн залгалт хийхэд РХА-ийн хэлхээнд гурав
дахь этгээдийг РХА-ийн албанаас авч ажиллуулахыг зөвшөөрнө.
Энэ хүн нь сэлгэн залгалтын бланктай урьдчилан танилцаж гарын үсэг
зурсан байх ба үйлдэл бүрийг сэлгэн залгалт хийж байгаа хүний
шийдвэрээр гүйцэтгэх ёстой.
Нарийн төвөгтэйгээс бусад сэлгэн залгалтыг ээлийн
бүрэлдэхүүнээс нэг хүн гүйцэтгэхийг зөвшөөрнө.
6.8.10 Цахилгаан төхөөрөмж хүчдэлгүй болсон тохиолдолд, шуурхай
ажиллагааны хүмүүс нь ямарч анхааруулгагүйгээр хүчдэл дахин
өгөгдөхөд бэлэн байх ёстой.
6.8.11 Өөрийн хэлхээндээ таслууртай холбоосыг таслах болон
залгахдаа уг таслуурыг ашиглах ёстой. Иж бүрэн хуваарилах
байгууламжийн тусгаарлагч, хуурай салгуур, салгах контактудаар
дараах зүйлүүдийг таслах залгахыг зөвшөөрнө. Үүнд:
-110-220 кВ-ын трансформаторын саармаг цэгийн залгалт таслалт,
-Газардуулгагүй сүлжээний газардуулах нум унтраах 6-35 кВ-ын
реакторыг залгах ба таслах
-6-500 кВ-ын хүчдэлийн трансформаторын соронзон үүсгэх гүйдлийг
таслах ба залгах
-Агаарын ба кабель шугамын цэнэглэлтийн ба газардлагын гүйдлийг
таслах
-Норматив-техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан нөхцөлд
холболтуудын ба шинийн системийн цэнэглэлтийн гүйдлийг таслах,
-6-10 кВ-ын битүү сүлжээнд хуурай салгуураар 70А хүртэлх тэгшитгэх
гүйдлийг таслах болон тасархай байгаа хуурай салгуурын контактууд
дээрхи хүчдлийн зөрүү 5%-иас ихгүй байхад хуваагдмал байгаа
шугамыг залгаж битүү хэлхээ үүсгэхийг зөвшөөрнө.
-Таслахад өөрөө эвдрэх буюу дэд станцыг хүчдэлгүй болгоход хүргэх
гэмтэлтэй 220 кВ ба түүнээс дээш хүчдлийн таслуурыг уг шинийн
системд зэрэгцээ залгагдсан нэг буюу өөр систем шинийн холболтын
хэд хэдэн таслууртай хэлхээтэй нөхцөлд /1.5-ын өнцөг буюу 4 өнцөгтэй
схем г.м/ хуурай салгуураар нь алсаар таслахыг зөвшөөрнө.
-Хуурай салгуураар таслах ба залгаж болох гүйдлийн зөвшөөрөгдөх
хэмжээг техникийн нормативыг үндэслэн тогтооно.
-Цахилгаан тоног төхөөрөмжүүдэд хийгдэх үйлдлийн дараалал болон
гүйцэтгэх нөхцлийг байгууллагын заавруудад тодорхой тусгасан байвал
зохино.
6.8.12 Сэлгэн залгалт гардан хийдэг шуурхай ажиллагааны хүмүүс
аюулгүй ажиллагааны хоригуудыг дур мэдэн ажлаас гаргахыг
хориглоно.
Таслуурын тасархай байдлыг газар дээр нь шалгаж хоригийн
татгалзсан шалтганыг илрүүлсний дараа байгууллагаас бичгээр эрх
олгосон хүний удирдлагын дор хоригийг ажлаас гаргаж болно.
6.8.13 1000В-оос дээш хүчдэлтэй хуваарилах байгууламжинд нэгэн
систем шинийн холболтыг өөр систем шинд шилжүүлэх ажлыг хоёр хүн
гүйцэтгэх ёстой. Цахилгаан станцад хянагч нь мэргэшлийн V-аас
доошгүй, хот болон орон нутгийн хуваариалх сүлжээнд бол мэргэшлийн
IV-өөс доошгүй групптэй байх ёстой. Бүх төрлийн сэлгэн залгалтын үед
хянагч нь шуурхай ажиллагааны хүмүүсээс гадна, тухайн цахилгаан
төхөрөмжийг үйлчилдэг, түүний схем ба сэлгэн залгалт хийх дүрмийг
мэддэг инженер техникийн хүмүүс байж болно.
Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын үед оролцох эрх бүхий
албан тушаалтан нэрсийн жагсаалтыг цахилгаан станц, шугам сүлжээг
байгууллагуудын ерөнхий инженерүүд баталсан байх ёстой.
Цахилгаан станц дэд станц, хуваарьлах сүлжээн дэх татаж
гаргадаг тэргэнцэр бүхий 1000В-оос дээш хүчдэлтэй иж бүрэн
хуваарьлах байгууламж /ИБХБ/ иж бүрэн трансформаторын дэд станц
/ИБТС/-д мэргэжлийн VI-өөс доошгүй групптэй нэг хүн сэлгэн залгалт
хийхийг зөвшөөрнө.
Диспетчерийн удирдлагын гадна байдаг 35 кВ ба түүнээс доош
хүчдэлтэй хуваарьлах шугам сүлжээний сэлгэн залгалтыг инженер
техникийн удирдах ажилтан /салбарын дарга, мастер/-н шийдвэрээр
гүйцэтгэж болно. Ийм сэлгэн залгалт хийх журмыг цахилгаан шугам
сүлжээний байгууллагын ерөнхий инженер баталсан байх ёстой.
6.8.14 35кВ ба түүнээс доош хүчдлийн хувиарлах цахилгаан шугам
сүлжээнд сэлгэн залгалт хийх үед дараах журмыг баримтлах ёстой.
Үүнд:
а.Шуурхай ажиллагааны ба үйлдвэрийн захиргааны удирдах дээд
тушаалын техникийн хүмүүс /шугам сүлжээний салбарын дарга,
мастер/-ээс өгсөн даалгавар нь шуурхай ажиллагааны журанлд заавал
бичигдсэн байна.
б.Даалгавар хүлээн авсан хүн түүнийг заавал давтан хэлэх бөгөөд
реле хамгаалалт, автоматикийн хэлхээнд хийгдэх үйлдлүүдийг
оролцуулан хийх үйлдлийн дэс дарааллыг тогтоох ба ажлын байранд
ирмэгц, хүлээн авсан даалгаврын дагуу шууд сэлгэн залгалтыг эхлэх,
эсвэл телефон /радио/ холбоогоор сэлгэл залгалт хийх зөвшөөрлийг
авах үүрэгтэй.
в. Даалгаврын биелэлтийн тухай гүйцэтгэгч биеэр буюу телефон
/радио/ холбоогоор даалгавар өгсөн хүнд мэдэгдэнэ. Мэдээллийг
хүлээн авсны дараа даалгавар өгсөн хүн энэ тухай шуурхай
ажиллагааны журналд бичсэн байх ёстой.
6.9. Эрчим хүчний тоног төхөөрөмжийн дулааны схемд хийх
сэлгэн залгалтууд
6.9.1. Дулааны схемд хийгдэх бүх сэлгэн залгалт нь тухайн тоноглолын
ашиглалтын зааврын дагуу хийгдэх бөгөөд шуурхай ажиллагааны
журналд тэмдэглэгдэх ёстой.
6.9.2. Зааварт заагдаагүй болон хоёр ба түүнээс дээш байгууллагын
эзэмшлийн шугам байгууламжийг хамарсан сэлгэн залгалт хийх
тохиолдолд тусгай хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх ёстой. Мөн нарийн
төвөгтэй сэлгэн залгалтыг тусгай бланк буюу хөтөлбөрийн дагуу хийж
гүйцэтгэнэ.
6.9.3. Дараах сэлгэн залгалтуудыг нарийн төвөгтэйд тооцно:
-Олон холболт ба хэсгүүдтэй шугамын хэлхээ үусгэх ба задлах,
-Удаан хугацаа шаардах болон их урттай шугамд хийгдэх,
-Анх удаа буюу хааяа хийгддэг залгалт таслалтууд.
Анх удаа буюу хааяа хийгддэг залгалт таслалтуудад дараах
тохиолдол үйлдлүүдийг хамааруулна :
-Үндсэн ба чухал туслах тоноглолуудыг шинээр буюу шинэчлэлт
өөрчлөлтийн дараа ашиглалтанд оруулах,
-Хамгаалах байгууламжийн ажиллах чадварыг шалгах ба тохируулах,
-Тоноглол ба дулааны сүлжээнд усан шахалт хийх,
-Цахилгаан станцын дулааны схемүүдэд өөрчлөлт оруулах
-Тоноглолын ашиглалтад уламжлалт бус шинэ аргуудыг турших ба
шалгах
6.9.4. Эрчим хүчний үйлдвэр, байгууллага бүр өөрсдийн нарийн
төвөгтэй сэлгэн залгалтуудын жагсаалтыг боловсруулж ерөнхий
инженер нь баталсан байх ёстой.
Тоноглол шинээр ашиглалтанд оруулах, шинэчлэлт өөрчлөлт
хийх, буулгах болон технологийн схем ба технологийн хамгаалалт,
автоматикийн схемд орсон өөрчлөлтүүдийг тусган дээрхи жагсаалтыг
шинэчилж байх ёстой. Жагсаалтыг жилд нэг удаа шинэчлэнэ. Энэ
жагсаалтын хувиуд нь эрчим хүчний үйлдвэрийн ба цехийн шуурхай
ажиллагааны ахлагчийн ажлын байранд тавигдсан байвал зохино.
6.9.5. Тусгай бланк буюу хөтөлбөрөөр хийгдэх сэлгэн залгалтын
гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий захиргаа техникийн ажилтны
нэрсийн жагсаалтыг гаргаж тухайн үйлдвэрийн ерөнхий инженер
баталсан байна.
Хүмүүс нь өөрчлөгдөх бүрд жагсаалтыг шинэчлэж байх ёстой.
Энэ жагсаалтын хувиудыг мөн үйлдвэрийн ба цехийн шуурхай
ажиллагааны ахлагч нарын ажлын байранд тавьсан байвал зохино.
6.9.6. Нарийн төвөгтэй сэлгэн залгалтын жагсаалтад орсон ажлыг
тусгай хөтөлбөрөөр хийж гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг тухайн үйлдвэрийн
ерөнхий инженер батлах ёстой. Хэрэв хөтөлбөрт дурьдагдсан ажил нь
нэг үйлдвэрийн хүрээнээс гарч өөр үйлдвэрийг хамрахаар байвал,
хамрагдах үйлдвэрүүдийн ерөнхий инженерүүд хамтран баталбал
зохино. Нарийн төвөгтэй сэлгэн залгалтуудын хөтөлбөрт дараах
зүйлүүд заагдсан байх ёстой. Үүнд:
-Сэлгэн залгалт хийх зорилго, объект, схем,
-Сэлгэн залгалт хийхэд шаардагдах аюулгүйн нөхцөл, бэлтгэх арга
хэмжээнүүд,
-Сэлгэн залгалт эхлэх ба дуусах хугацаа,
-Сэлгэн залгалт хийх хүмүүсийн тодорхойлолт /нэр, албан тушаал,
гүйцэтгэх үүрэг г.м/
-Сэлгэн залгалт хийх дараалал, залгалт хийсний дараа хаах, нээх,
тохируулах арматурын байрлал ямар байх,
-Сэлгэн залгалт хийх явцад хяналт тавих, хариуцлага хүлээх албан
тушаалтан.
6.9.7. Эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудад нарийн төвөгтэй сэлгэн
залгалтын жагсаалтад ороогүй, олон удаа давтан хийгддэг сэлгэн
залгалтад урьдчилан бэлдсэн сэлгэн залгалтын үлгэрчилсэн бланкийг
хэрэглэнэ.
Үлгэрчилсэн бланкийг 3 жилд 1 удаа хянах боловч, сэлгэн
залгалтын нөхцөлд өөрчлөлт гарах тухай бүр шинэчилж байх ёстой.
6.9.8. Сэлгэн залгалтын бланк ба хөтөлбөрөөр хийгдэх ажлууд нь
ажлын удирдагчийн хяналт дор гүйцэтгэгдэх ёстой.
Ажлын удирдагчаар мэргэжлийн дадлага, туршлагатай инженер
техникийн ажилтанг томилно.
Ажлын удирдагчаас тусгайлан зааварчлага авсан шуурхай
ажиллагааны, шуурхай засварын, засварын ажилчин /машинч, эргүүл
жижүүр, слесарь, аппаратчин, хэсгийн жижүүр/ сэлгэн залгалтыг гардан
гүйцэтгэнэ.
Бланк ба хөтөлбөрөөр хийгдэх сэлгэн залгалтын удирдагч, ажил
гүйцэтгэгч нарын нэрсийн жагсаалтыг гаргаж техникийн удирдлага нь
баталсан байх ёстой бөгөөд жагсаалтанд орсон хүмүүс өөрчлөгдвөл
тухай бүр жагсаалтыг шинэчилдэг байвал зохино.
6.9.9. Сэлгэн залгалтын бланк ба хөтөлбөрийг шуурхай ажиллагааны
баримт материалтай нэгэн адил хадгалдаг байвал зохино.
6.10.Диспетчерийн удирдлагын автоматжсан системүүд
6.10.1. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээний бүх шатны
диспетчерийн төвүүд нь диспетчерийн удирдлагын автоматжсан
систем /ДУАС/-ээр тоноглогдсон байх ёстой.
6.10.2. ДУАС нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт,
хангалтын үйл ажиллагааг диспетчерийн шуурхай удирдлагаар хангах
асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой бөгөөд, эрчим хүчний
систем, нэгдсэн сүлжээний бие даасан ба шугам сүлжээний газруудын
дэд системүүдтэй байж болно.
6.10.3. Диспетчерийн удирдлагын бүх шатанд тэдгээрийн зорилготой
уялдан ДУАС-ийн үндсэн дээр дараах зүйлүүд хийгдэх ёстой. Үүнд:
-Эрчим хүчний системийн богино ба урт хугацааны горимыг төлөвлөх
-Эрчим хүчний систем, цахилгаан станц, эрчим хүчний блок, дэд
станцуудыг хэвийн горимоор ажиллуулах
-Цахилгаан станцуудын ачаалал ба эрчим хүчний систем, шугам
сүлжээний хэрэглээний чадалд хяналт тавих
-Гарсан аваари,сааталд дүн шинжилгээ хийх
-Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтыг автоматаар хянах
-Шуурхай ажиллагааны баримтыг автоматаар бүрдүүлэх
ДУАС-ийн шийдвэрлэх асуудлын цар хүрээ, хэмжээ ба
шийдвэрлэх аргууд нь техник эдийн засгийн үзүүлэлт ба удирдлагын
найдвартай ажиллагааны шаардлагыг харгалзан зураг төслөөр
тодорхойлогдоно.
6.10.4. Диспетчерийн удирдлагын автоматжсан системийн техник
хэрэгслийн иж бүрдүүлэлтэд дараах зүйлүүд орно. Үүнд:
-Диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд /мэдээллийн
датчикууд, мэдээлэл дамжуулах ба телемеханикийн, телехэмжилтийн
байгууламжууд, холбооны сувгууд г. м./
-Мэдээллийг хүлээн авах ба боловсруулах хэрэгслүүд /шуурхай
мэдээлэл-удирдлагын иж бүрдэл ба тооцоолон бодох иж бүрдлийн
персоналъ компьютер болон микроконтроллерүүд, хэвлэх ба дэлгэцээр
үзүүлэх байгууламжууд тоон ба заагч хэмжүүрүүд г.м./
-Удирдлагад байх объектуудтай холбосон холбооны байгууламж
-Программ хангамж, стандартын ба хавсарга математикийн
мэдээллээр хангах байгууламжууд
-Туслах чанарын системүүд /цахилгаан тэжээл, агааржуулалт, гал
эсэргүүцэх байгууламж г.м./
6.10.5. ДУАС ба программ хангамж, бүх байгууламжууд нь гэмтэлгүй,
байнга ажиллаж байх ёстой. Сүлжээний анхдагч схемд гарсан
өөрчлөлтийг тухай бүрд нь бүртгэж диспетчерийн удирдах щит ба
дэлгэцэнд тусгах хэрэгтэй.
ДУАС-ийн элементүүдийг засварт гаргахдаа мэдэлд нь байдаг
ээлжийн диспетчерээс зөвшөөрел авч шуурхай захиалгаар гүйцэтгэнэ.
6.10.6. ДУАС-ийн байгууламжуудын цахилгаан тэжээл нь баталгаатай,
тасардаггүй байх ёстой. Цахилгаан тэжээлийн системийн бүрэн бүтэн
байдлыг тухайн байгууллага, үйлдвэрийн ерөнхий диспетчер /албаны
дарга/-ийн баталсан графикийн дагуу тодорхой хугацаанд шалгадаг
байх ёстой.
6.10.7. ДУАС-ийн элементүүдийг байрлуулсан байр нь тоноглол ба
техникийн хэрэгслүүдийн ажиллагааны техникийн нөхцлийн
шаардлагуудыг хангасан байхаас гадна мэдээлэл оруулах ба гаргах
хэлхээний хийц, хамгаалах газардуулга болон мэдээллийн хэлхээний
газардуулга нь системийг соронзон болон хүчдзлийн нөлөөлөлөөс
хамгаалах шаардлагыг хангасан байх ёстой.
6.10.8. ДУАС-ийн байгууламж нь мөрдөгдөж байгаа нормативын дагуу
тодорхой хугацаанд шалгагддаг байвал зохино.
6.10.9. ДУАС-ийн программ хангамжийн иж бүрдэл нь удирдлаганд нь
байгаа тоноглолын ажиллагааны горимын талаар шаардлагатай
мэдээнүүдийг хадгалдаг, ээлжийн диспетчерийн шаардлагаар зарим
мэдээллийг ялган авч хэвлэх боломжийг хангасан байвал зохино.
6.10.10. ДУАС-ийн тоноглол ба залгаанууд нь хаяг нэртэй, шуурхай
ажиллагааны зориулалт ба байрлалыг нь заасан тэмдэгтэй байх ёстой.
6.11. Диспетчерийн ба технологийн удирдлагын хэрэгслүүд /ДТУХ/
6.11.1. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээ, цахилгаан станц,
цахилгаан ба дулааны шугам сүлжээ, дэд станцын диспетчерийн
удирдах төвүүд нь диспетчерийн ба технологийн удирдлагын
хэрэгслүүдээр тоноглогдсон байх ёстой. Тэдгээр нь байнгын тасралтгүй
ажиллагаанд байж, объектууд нь хэвийн ба аваарийн горимоор
ажиллаж байх үед мэдээллийг саадгүй дамжуулах боломжийг
хангахаар байх ёстой.
6.11.2. Цахилгаанжуулсан төмөр зам, хий ба нефть дамжуулах газар
болон эрчим хүчний үйлдвэртэй шууд холбоотой үйл ажиллагаа бүхий
үйлдвэр, байгууллагууд нь эрчим хүчний үйлдвэртэй тохиролцсон
хэмжээнд өөрсдийн диспетчерийг эрчим хүчний диспетчертэй холбосон
холбооны ба телемеханикийн байгууламжтай байж болно.
Хэрэглэгчдийн 35 кВ ба түүнээс дээш хүчдэлийн дэд станцууд нь
тодорхой нөхцөлд эрчим хүчний системийн диспетчерт мэдээлэл өгч
байх ёстой. Хэрэглэгчийн дэд станцаас өгөх мэдээллийн эзэлхүүн ба
чиглэлийн талаар эрчим хүчний диспечерийн төвтэй тохиролцсон байх
ёстой.
6.11.3. Эрчим хүчний систем ба бусад үйлдвэрүүдийн диспетчерийн
төвүүдэд суурилагдсан ДТУХ-ийн тоноглолуудыг зохих шатны албад
хариуцан үйлчилнэ.
Дээд шатны удирдлагын холбоо, телемеханикийн хэрэгслүүд
доод шатны объектын байранд суурилагдсан байвал түүний
ашиглалтыг уг объектын шуурхай ажиллагааны хүмүүс хариуцан
гүйцэтгэнэ.
Цахилгаан дамжуулах шугамаар дамжих өндөр үелзлэлийн
холбоо ба телемеханикийн өндөр хүчдэлийн тоноглол /холбооны
конденсатор, өндөр давтамжийн хаагчийн реактор, нэвтрүүлэх
хөндийрүүлэгч, газардуулах хутга, антент холбооны байгууламж,
холбоосны шүүлтүүр ба тохируулагч элемент/-ийн цэнэг шавхагчийн
ашиглалтыг өндөр хүчдэлийн тоноглолыг үйлчлэгч хүмүүс хариуцан
гүйцэтгэнэ.
Гүйдлийн ба хүчдэлийн трансформаторын хоёрдогч ороомгийн
хэлхээнд залгагдсан алсын хэмжилтийн анхдагч /хувьсгагч/-ийн
техникийн үйлчилгээ ба шалгалтыг РХА /цахилгаан техникийн
лаборатори/ ба хэмжил зүйн зохих албадууд хариуцан гүйцэтгэнэ.
6.11.4. Эрчим хүчний систем, нэгдсэн сүлжээ, үйлдвэрүүдэд
ашиглагдаж байгаа ДТУХ-ийн байгууламжууд ба тоноглолуудын
нэрсийн жагсаалт гаргаж , холбогдох диспетчерийн албадын
удирдлагаар батлуулсан байх ёстой.
ДТУХ-ийг үйлчлэх зааг ба албадын хоорондох харьцааг эрчим
хүчний систем, нэгдсэн сүлжээ, үйлдвэр, байгууллагуудад мөрдөгдөж
байгаа техникийн нормативыг үндэслэн боловсруулсан зохих албадын
дүрэмд тусгасан байвал зохино.
6.11.5. Холбооны гол шугамуудын техникийн үйлчилгээ нь Монгол
Улсын тээвэр холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас гаргасан "Хот хоорондын холбооны анхдагч сүлжээний
техник ашиглалтын дүрэм"-ийн-дагуу зохион байгуулагдана.
6.11.6. ДТУХ-ийн техникийн ба шуурхай үйлчилгээг дор дурьдсан
хэсгүүд гүйцэтгэнэ. Үүнд:
-Диспетчерийн үндэсний төвийн холбоо мэдээллийн алба
-Цахилгаан станц, шугам сүлжээний газруудын холбоо телемеханикийн
хэсгүүд
-Үйлдвэрүүдийн ДТУХ-ийг үйлчлэх лабораториуд
6.11.7. ДТУХ-ийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор
диспетчерийн төв ба үйлдвэр, байгууллагуудад 24 цагийн
ажиллагаатай уг ажлыг хариуцсан шуурхай ажиллагааны ээлжийн
хүмүүсийг ажиллуулах ёстой.
6.11.8. Төв ба үйлдвэрүүдийн хэсгүүд нь залгах, хэмжих, шалгах
байгууламжууд болон зохих хэмжээний сэлбэг, материал, багаж
хэрэгслээр хангагдсан байх ёстой.
6.11.9. Диспетчерийн технологийн удирдлагын хэрэгсэл нь мөрдөгдөж
байгаа техникийн нормативын дагуу баталгаатай цахилгаан тэжээлээр
хангагдсан байх ёстой.
6.11.10. Шугам сүлжээний газрууд болон ДТУХ-ийг үйлчлэх алба,
хэсгүүд нь өөрсдийн үлгэрчилсэн дүрэмд заагдсан ашиглалтын
техникийн баримтуудыг хөтлөж байх ёстой.
6.11.11. Шинээр байгуулагдсан болон өөрчлөн сайжруулсан радио
релейний шугам ба радио холбоо /хэт богино ба богино долгионы
радио станц/-ийг ажилд оруулах ба ашиглах асуудлыг мөрдөгдөж
байгаа дүрэм, журмыг үндэслэн зохион байгуулах естой.
6.11.12. Бүх шатны үйлдвэрлэлийн телефон сүлжээний бүтэц, чанарын
үзүүлэлтүүд нь Монгол улсын холбооны салбарын эрх бүхий
байгууллагаас үйлдвэрлэлийн телефон холбооны автоматчилсан
системийн талаар гаргаж мөрдүүлсэн техникийн нормативын
шаардлагыгхангасан байвал зохино.
Утсан холбооны байгууламжууд нь мөрдөгдөж байгаа техникийн
нормативын дагуу өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолын аюултай
болон саад учруулах нөлөөллөөс хамгаалагдсан байх ёстой.
Холбооны хэвийн ажиллагаанд саад учруулж байгаа орчны
температур, чийгшилт, бусад нөлөөлөл, дуу шуугианыг хэмжих
дараалал болон гаднын саад, дуу шуутиан зөвшөөрөгдөх хэмжээнээс
хэтрэх үед ээлжийн хүмүүсээс авах арга хэмжээний дарааллыг ажлын
байрны зааварт тусгасан байх ёстой.
6.11.13. Өндөр давтамжийн холбоо ба телемеханикийн сувагт
ашиглагдаж байгаа цахилгаан дамжуулах шугамд газардуулга тавьж
ажиллах шаардлагатай үед зөөврийн газардуулагч өндөр давтамжийн
хаалт хэрэглэх ёстой.
6.11.14. Диспетчерийн холбоо, телемеханикийн хэрэгслийг ажлаас
гаргахдаа шуурхай захиалгаар гүйцэтгэнэ.
6.11.15. Алсаас удирдах байгууламжийн аль нэг элемент гэмтэхэд
удирдуулах тоноглол хуурмагаар /буруу/ таслагдах /залгагдах/
боломжгүй байх ёстой.
Байгууламжийн холбоосуудын цуглуулга нь телемеханикийн
панелийн холбоостой тохиолдлоор залгагдсанаас тоноглолыг зогсоох
явуулах боломжтой байвал цуглуулга, панелуудыг зэрэгцүүлэн
байрлуулж болохгүй.
6.11.16. Алсын хэмжилт ба дохиоллын анхдагч /хувьсгагч/-аас
мэдээлэл хүлээн авч боловсруулах байгууламж хүртлэх цахилгаан
хэлхээний хийц ба ашиглалтын горим нь гаднын соронзон орны болон
бусад нөлөөлөл орж мэдээллийг гажуудуулах боломжийг бүрэн хаасан
байх ёстой.
6.11.17. Телемеханикийн байгууламжийн цахилгаанаар холбогдсон
хэлхээ, тэдгээрийн гаднах холболт /микроконтроллер ба
телемеханикийн сувгийн аппаратуудтай холбосноос бусад/-ын
хөндийрүүлгийн эсэргүүцлийг, мөн хоорондоо цахилгаанаар
холбогдоогүй хэлхээнүүдийн хоорондох эсэргүүцлийг 250-500 В-ын
мегаомметрээр хэмжих бөгөөд эсэргүүцэл нь 1 мОм-оос доошгүй байх
ёстой.
Хагас дамжуулагч элементтэй телемеханикийн байгууламжийн
хэлхээний хөндийрүүлгийг шалгахдаа тэдгээрийг гэмтээхгүй байх арга
хэмжээ авсан байх ёстой.
"Ноль" нь газардуулагдсан байгууламжийн хөндийрүүлгийг шалгахдаа
урьдчилан газардуулгын утсыг салгасан байх ёстой.
Алсын удирдлагын гаргалгын хэлхээ болон 220 В-ын тэжээлийн
хэлхээний хөндийрүүлгийг 2500-5000 В-ын мегаомметрээр хэмжих
бөгөөд эсэргүүцэл нь 10 мОм-оос доошгүй байх ёстой.
6.11.18. Алсын удирдлагын гаргалтын хэлхээг ажлаас гаргахдаа
цахилгаан станц, дэд станц, диспетчерийн төвүүдэд суурилагдсан
тусгай ерөнхий түлхүүр буюу таслах байгууламжийг ашиглах ёстой.
Алсын удирдлага ба алсын дохиоллын холболтын хэлхээнүүдийг
тусгай салгах хавчаар буюу нэг бүрийн таслах байгууламжаар таслах
ёстой.
6.11.19. Алсын удирдлага ба алсын дохиоллын сүлжээн дэх алсын
удирдлагын ерөнхий түлхүүр болон нэг бүрийн таслах байгууламжаар
хийх үйлдлийг зөвхөн диспетчерийн шийдвэр буюу зөвшөөрлөөр
гүйцэтгэнэ.
6.11.20. ДТУХ-ийн пульт ба панель, байгууламжуудын нүүрэнд ба ар
талд диспетчерийн нэр томъёоны дагуу зориулалтыг нь заасан бичээс
байх ёстой. Тэдгээр дээр суурилагдсан аппаратууд дээр нэр ба маркийг
бичнэ.
Телемеханикийн байгууламжийн гадна хэлхээний утасуудад
гүйцэтгэлийн схемтэй тохирсон төрөлжилт /маркировка/-ийн пайз
зүүсэн байна.
6.11.21. ДТУХ-ийг үйлчлэгч үйлдвэрлэлийн салбарын ажилчид нь
зааврын дагуу тогтмол үзлэг хийх бөгөөд үзлэгийн үед сэлгэн залгах
байгууламжийн байрлал зөв эсэх, дохиоллын бүрэн бүтэн байдалд
онцгой анхаарах хэрэгтэй.
ДТУХ-ийн бүрэн ба хэсэгчилсэн шалгалт хийх, засварлах ажлыг
дээд шатны диспетчерийн албаны зөвшөөрөлтэй, батлагдсан
графикийн дагуу хийж гүйцэтгэнэ.
ДТУХ-ийн гарсан гэмтэл, буруу үйлдлийг шуурхай арилгаж
тогтоогдсон журмын дагуу бүртгэж, судалгаа шинжилгээ хийдэг байх
ёстой.
Хэрэв байгууламжууд буруу ажиллах, гэмтэх буюу үзүүлэлтүүд
нь норм хэмжээнээс зөрсөн байвал дээд шатны диспетчер ба ДТУХ-ийг
үйлчлэгч албанд мэдэгдэж нэмэгдэл шалгалт хийж зөрчлийг арилгах
ёстой.
Дүрэмд хэрэглэгдсэн зарим нэр томъеоны орос -монгол толь,
тайлбар.
Адсорбция чийг шингээх
Адсорбционный фильтр шингээх шүүлтүүр
Аккумлирующий бак хуримтлуулах сав
Балансировка жин тэнцүүлэлт
Барабан тогоо
Брызгальный бассейн цацруулах усан сан
Блокировка хориг
Бьеф усан толио, усны түвшин
Вилка сэрээ
Водахранилищ усан сан, хиймэл нуур
Воздушный выключатель агаарын таслуур
Вкладыш подшипника холхивчийн ивээс
Вальцовка /хэлбэлт, хэлбэн шахаж холбох/
Вентилятор салхилуур
Вентиляция салхилуулга
Горелка асаагуур
Градирня хөргөгч цамхаг
Дамба шороон далан /ус үнсний хашилт/
Датчик датчик
Демпферный бак завсарын сав
Деформация хэв гажилт
Дистиллят нэрмэл ус
Дозаряд гүйцээж цэнэглэх
Дренаж юүлэгч
ёмкость нөөцлөх сав
Жила кабеля кабелийн судал
Зажим хавчуур, холболтын эгнээ
Заряд Затвор цэнэг, цэнэглэх суваг
Зона шуудууны самбаран хаалт бүс
Изолятор хөндийрүүлэгч
Изоляция хөндийрүүлгэ
Индикатор мэдрэгч
Инженерные коммуникации инженерийн сүлжээ
Испытание туршилт
Исходная вода үүсгүүр ус
Исходныеданные анхны өгөгдлүүд
Калибровка заалтын хуваарь
Клапан гаргах хаалт /таслах, зогсоох,
тохируулах, хамгаалах/
Компенсация нөхөх, тэнцүүлэх
Конвективный шүргэлтийн /дулаан дамжуулалт,
солилцуулга/
Конденсат хувирсан ус
Контроль шалгалт
Концентрат уусмал, давслаг ихтэй ус
Короткозамыкатель богино залгагч
Коррекция нарийвчилсан залруулга
Коррозия зэврэлт
Лаз нээлхий /шагайх нүх, шагайвар/
Лампочка чийдэн, гэрлийн шил
Люк орох нүх, амсар
Лопатка далбан хүрзэнцэр
Мигал анивчуур /анивчуур гэрэл,
анивчуур хаалт г.м./
Набивка чигжээс /хөдөлгөөнгүй
уулзварын нягтруулга/
Наддув үлээлтэн дор
Надзор хяналт
Накипь хаг, хусам
Напор усан түрэлт, шахалт
түрэлтийн даралт
Настройка тохиргоо
Нейтраль саармаг цэг
Номинальный анхны, анхлан тогтоосон
Нормальный хэвийн
Оборудование тоноглол
Обратная корона эсрэг цахилалт
Опробование ажиллуулж үзэх шалгалт
Оперативный ток удирдах шуурхай үйлдлийн
гүйдэл
Отбор отбор /уур авах цэг/
Отделитель тусгаарлагч
Отложения хурдас
Параметр үзүүлэлт
Привод дамжуулга
Принудительная циркуляция албадмал эргэлт
Присадок хольц
Пульпа үнсэн хоормог
Пластичность уян харимхайн чанар
Плотина далан
Подзаряд нэмж цэнэглэх
Подшипник скольжения гулсах холхивч
Пользучесть уяралт
Приспособление хэрэглэл
Пружинная подвеска дүүжин пүрш
Пусковой комплекс ашиглалтад оруулах иж бүрдэл
Радиационный туяа цацралтын
Разъединитель салгуур
Разряд цэнэг алдах
Расширитель тэлүүлэгч сав
Реактивная составляющая реакгив хэсэг /хуурмаг чадал/
Регенерация эргүүлэн сэргээх
Регулятор тохируулагч
Регулирование тохируулга, тохируулах
Репер репер
Резонанс резонанс
Ресивер хий шахах сав
Рециркуляция буцааж эргүүлэх, буцааж урсгах
Розетка штепсельная шигтгүүр, шигтгэх залгуур
Тепловизионный халалтыг харж үзэх багаж
Термосифонный фильтр халааж ууршуулах шүүлтүүр
Типовой ердийн, нэг маягийн
Торф хүлэр
Точка росы хөлрөлт үүсэх цэг /дусал үүсэх/
Туннель хонгил /газар доогуурх/
Уставка тавил
Установка төхөөрөмж
Устройство байгууламж
Сальник чигжээс /хөдөлгөөнтэй голын
нягтруулга/
Сепараторный режим ялгах горим
Сертификат гэрчилгээ, гэрчлэх баримт
Содержание агуулалт, найрлага
Сооружение барилга байгууламж
Сорбент шүүх бодис
Средство хэрэгсэл
Сопло шүршигч хошуу /ус, хийг
цацралыг нягтруулагч/
Сланц занар
Стабилизатор тогтворжуулагч
Столшность дарагдаж нийлсэн, цулжилт
Фланец тулган холболтын хүрээ
Форсировко түргэсгэл
Форсунк тургиур /ус, шингэн түлшийг
цацруулагч/
Футеровка доторлогоо, дотоод өрлөг
Цельносварный экран хоорондоо гагнагдсан экран
/ханан экран/
Центровк төвлөрүүлэлт /төвийг олох/
Циркуляция эргэлт /хий ба шингэний/
Шибер сойлтон хаалт /утаа салхины
хоолойн хаалт/
Шлам нитэг
Шлак шаарга
Шуга мөсөн зайрмаг
Электрофильтр цахилгаан шүүлтүүр
Эрозия элэгдэл / юмны урсгалд идэгдэх/
Электролит цахилгаан уусмал