хугацаагаар битүүмжлэх. Ийнхүү битүүмжилсэн хугацаа нь тухайн аудитыг
хийхэд шаардагдах хамгийн бага хугацаа байх бөгөөд уг хугацаанд мэдээлэл,
баримтыг ашиглах, өөрчлөх, бусдад дамжуулахыг хориглоно” гэж тус тус
зохицуулсан байна.
14. Шалгагдагч байгууллагын эрх үүргийн талаар хэрхэн зүйлчилсэн байгаа вэ?
Тайлбар : Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах, төрийн
санхүүгийн удирдлагыг сайжруулах, төрийн байгууллага, олон нийтэд үнэн
зөв, бодитой тайланг хүргэх нь улс орны хөгжил, нийгмийн тэгш байдал,
хүртээмжтэй өсөлтөд чухал ач холбогдолтой.
Улсын төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулдаг шалгагдагч байгууллага
болон аудитад хамрагдагчийн эрх, үүргийн талаар ТАТХ-ийн шинэчилсэн
найруулгын төсөлд нарийвчлан тусгасан.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 16дугаар зүйл
Аудитын ажилд гаднаас зөвлөх, шинжээч авч ажиллуулах боломж хэр
бүрдсэн бэ?
Тайлбар :ТАБ-ын нөөц хязгаарлагдмал байгаа нь байгууллагын чадавхад
сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хуульд заагдсан бүрэн эрх хийгээд
гүйцэтгэх ажил үүрэгтэй нь уялдуулан ТАБ-ын нөөцийг тогтоох нь зүйтэй.
Монгол Улсад өнөөгийн байдлаар 137 тусгай зөвшөөрөл бүхий хараат бус
аудитын хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа ба хувийн хэвшлийн
аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр зөвлөгөө
өгөх, баталгаажуулах ажлыг голлон гүйцэтгэж байна. ТАБ нь төсвийн
байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсөл
хөтөлбөрийн санхүүгийн тайланд хийх хуулиар хүлээсэн цаглабарт
хугацаатай нийт аудитын 17.0 хувийг хараат бус аудитын хуулийн этгээдээр
гэрээгээр хийлгүүлжээ.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 17 дугаар зүйл
15. Шалгагдагч байгууллага ТАБ-ын гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй
тохиолдол байдаг уу? Шалгагдагч байгууллагаас санал авдаг уу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг
үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын
тайланг нэмэлт нотлох зүйлээр бататгах арга хэмжээ аван ажилладаг.
Шалгагдагч байгууллага буюу аудит хамрагдагч аудитын тайлангийн төсөлд
тодорхой хугацааны дотор саналыг ирүүлэх шаардлагыг тавьдаг. Хэрвээ
хугацаандаа санлыг ирүүлэгүй бол саналгүйд тооцдог.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 18 болон 19 дүгээр зүйл
16. Жил бүр санхүүгийн тайлангийн аудит хийгээд акт, албан шаардлага өгөөд
явдаг. Хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилладаг вэ? Энэ талаар нэгдсэн мэдээг
хаанаас авч болох вэ?
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 21,22,23- зүйл
Бүлэг 3- төрийн аудитын байгууллагын тогтолцоо, төрийн аудитын байгууллагын
албан тушаалын бүрэлдэхүүн, ангилал, зэрэг дэв, албан хаагчид тавигдах шаардлага,
албан хаагчийн тангараг, Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрх, чөлөөлөх,
огцруулах, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн үүрэг, төрийн аудитын
байгууллагад хийх аудитын талаар тусгана.
1. Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүний талаар
тодорхойлж хэддүгээр зүйлд хэрхэн тусгасан бэ?
Тайлбар :Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх
бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний
харьяа аймаг, нийслэл дэх төрийн аудитын газраас бүрдэнэ. Монгол Улсын
Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд
хязгаарт багтаан аудитын онцлогийг харгалзан төрөлжсөн аудитын газар
байгуулж болно.
Төрийн аудитын байгууллага бүх аймгуудад удирдлагын босоо тогтолцоо
бүхий 22 салбар байгууллага, нийт 389 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа
явуулж байна.Төрийн аудитын тогтолцоо, төрийн аудитыг хэрэгжүүлэх
байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс хийгээд төрийн
аудитыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төрийн аудитын тухай хуулиар
тодорхойлж, зохицуулсан.
Хуулийн зохицуулалт :
ТАТХ-ийн 24 дүгээр зүйлээр ТАБ-ын тогтолцоо, 25 дугаар зүйлээр ТАБ-ын албан
хаагчийн албан тушаалын бүрэлдэхүүн, ангилал, зэрэг, дэв зохицуулагдсан.
2. Аудит гэхээр айлгадаг, шалгадаг, хянадаг гэсэн ойлголт нийгэмд бий.
Аудиторын ёс зүй, харилцааны талаар зохицуулсан дүрэм, журам бий юу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай
хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагыг
хангасан, төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн иргэнийг ажиллуулна.
Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг Монгол Улсын
Ерөнхий аудитор батална.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 26-р зүйлд тодорхой зааж өгсөн. Мөн хуульд
өөрөөр заагаагүй бол Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн эрх зүйн
байдлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор
зохицуулахаар заасан.
3. Монгол Улсын Ерөнхий аудитор ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
Бүрэн эрхийн хугацаанд ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдэг вэ? Ямар
үндэслэлээр томилж, чөлөөлдөг вэ?
Тайлбар : Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдох хүн Төрийн
албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна 45 нас хүрсэн байх,
эдийн засаг, санхүү эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй
байх, төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-
аас доошгүй жил ажилласан байх гэх мэт нийт таван үндсэн таван
шаардлагыг шаардлагыг хангасан байна.
Монгол улсын Ерөнхий аудитор 6 жилийн хугацаатай томилогдон ажиллах
бөгөөд энэ хугацаанд хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу чиг үүргээ
хэрэгжүүлэн ажилладаг.
Хуулийн үндэслэл : ТАТХ-ийн 28, 29-дүгээр зүйлүүдэд МУЕА-ын бүрэн
эрхийн талаар тодорхой зааж өгсөн.
4. Төрийн аудитын дээд байгууллагын удирдлага буюу Монгол Улсын Ерөнхий
аудиторын томилгоог улс төрийн зорилгоор хугацаанаас нь өмнө огцруулж
байсан удаа бий юу? Энэ талаар хуульд хэрхэн тусгасан бэ?
Тайлбар : Төрийн аудитын дээд байгууллагын удирдлагыг хууль тогтоох
болон гүйцэтгэх засаглалын сонгуулийн хугацаанаас урт хугацаанд
тогтвортой ажиллуулах зарчмыг баримталдаг. Ийм ч учраас Төрийн аудитын
тухай хуульд Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар
заасан. Гэвч Төрийн аудитын тухай хууль 2003 онд батлагдсанаас хойш
Ерөнхий аудитор 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан нэг
л тохиолдол байна. Харин бусад томилогдсон Ерөнхий аудитор бүрэн эрхийн
хугацаанаасаа өмнө чөлөөлөгджээ. Ерөнхий аудиторын ажилласан бүрэн
эрхийн хугацааны дундаж хугацааг тооцоход 2,6 жил байна. Монгол Улсын
Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дараа Ерөнхий аудиторыг бүрэн
эрхийн хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлж байсан бөгөөд энэ тохиолдол
2016 оны сонгуулийн дараа мөн адил давтагдсан байна.
Иймд Ерөнхий аудиторын томилгоог улс төрийн зорилгоор хугацаанаас нь
өмнө огцруулах, чөлөөлөх асуудал гаргахгүй байх хуулийн зохицуулалтыг
бий болгох шаардлага үүсч байгаа юм.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 30 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхий
аудиторыг чөлөөлөх, огцруулах талаар тусгасан.
5. Төрийн аудитын байгууллагад хэн аудит хийх эрхтэй вэ? МУЕА нөлөөлөх
боломжтой юу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллагын жилийн санхүүгийн тайланд Улсын
Их Хурлын даргын томилсон хараат бус, итгэмжлэгдсэн аудитор, аудитын
байгууллага аудит хийдэг. Аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн
байнгын хороонд хүргүүлдэг.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 32 дугаар зүйлд Төрийн аудитын
байгууллагад хийх аудитын талаар тусгаж өгсөн.
Бүлэг 4 - Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хуралтай харилцах, Монгол
Улсын Ерөнхий аудитор Засгийн газартай харилцах, хууль, хяналтын
байгууллагатай харилцах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг
төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын
цахим хуудсанд олон нийтэд нээлттэй танилцах боломжтойгоор байршуулах,
төрийн аудитын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон
асуудлыг тусгана.
1. Монгол Улсын Ерөнхий аудитор УИХ, Засгийн газартай харилцах, үйл
ажиллагааныхаа талаар мэдээлэх талаар нарийвчлан тусгасан уу?
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 33 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхий
аудитор Улсын Их Хуралтай харилцах талаар нарийн зохицуулж өгсөн.
2. Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд
ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ?
Тайлбар : Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл
байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий аудитор энэ тухай
прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар
холбогдох мэдээлэл, баримт бичгийг шилжүүлнэ.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын 35-р зүйлд
тусгасан.
3. Төрийн албан тушаалтан төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн
хэрэгжилт хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан бэ? Тодорхой зохицуулалт
орсон уу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллага тухайн жилд Захиргааны ерөнхий
хуулийн 103.3-т заасны дагуу төрийн албан тушаалтны төрд учруулсан
хохирлыг төлүүлэх үүргийн биелэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд
нээлттэй хүргэх шаардлага бий болсон.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 36-р
зүйлд заасан.
4. ТАБ мэдээллийг ямар сувгаар, хэрхэн түгээж байна вэ? Мэдээллийг ил тод,
түргэн шуурхай өгөх талаар хуульд тусгасан зүйл заалт байна уу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллага төрийн болон албаны, байгууллагын,
хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан
журмын дагуу улирал бүр гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэх
үүрэгтэй.
Төрийн аудитын байгууллагын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх,
эрх зүйн орчинг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зэрэг шаардлагад
хүрэхэд дан ганц хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр олон нийтэд
хандсан ухуулга сурталчилгааны ажил хийх нь хангалтгүй бөгөөд эрх зүйн
зохицуулалт тодорхойгүй буюу хангалттай бус байх тохиолдолд үр нөлөөгүй
гэж үзэж байна.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 37-р
зүйлд Төрийн аудитын нээлттэй, илд тод байдлыг хангах талаар тусгасан
бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуульд
заасан журмыг хэрэгжүүлэн ажиллахаар зохицуулсан.
5. Иргэн ,хуулийн этгээд аудитын байгууллагаас аудитын тайлан, дүгнэлт,
мэдээллийг авах эрхтэй юу?
Тайлбар : Төрийн аудитын байгууллага хүсэлт гаргасан этгээдэд төрийн
болон байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад
аудитын тайланг хуульд заасан журмын дагуу өгч болно.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 37.2-т
заасан.
6. Иргэд, олон нийтээс ирүүлсэн мэдээллийг аудитын үйл ажиллагаанд ашиглах
зохицуулалт бий юу?
Тайлбар : Аудитад иргэд, олон нийтийн мэдээллийг ашиглаж болно.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 37.4-т
заасан.
Бүлэг 5 - Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын
зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр,
албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, хуульд зааснаас
бусад үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь
чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр
өөр ажил, албан тушаалд томилох хууль зүйн баталгаа, Төрийн аудитын
байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан,
аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар Монгол Улсын Ерөнхий
аудиторт мэдүүлэх нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, Төрийн аудитын
байгууллагын төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат
бусаар хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байх эдийн засгийн баталгаа, нийгмийн
баталгаатай холбогдсон харилцааг зохицуулна.
1. Монгол Улсын Ерөнхий аудиторын хараат бус байдал, Төрийн аудитын
байгууллагын албан хаагчийн эрхзүйн баталгаа хангагдсан уу?
Тайлбар : Олон улсын аудитын үндсэн зарчмуудыг баталсан 1977 оны
Лимагийн тунхаглалд аудитын дээд байгууллагыг байгуулах, түүний хараат бус
байдлыг Үндсэн хуульд тусгаж өгөхөөр заасан байдаг ба энэ шаардлагыг
хангаагүй Аудитын дээд байгууллагыг үйл ажиллагааны чанар, үр дүнгээс үл
хамааран стандартад нийцэхгүй гэж үздэг.
Төрөөс төрийн аудитын талаар баримтлах дунд хугацааны бодлогын баримт
бичиггүй байх нь Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, эрх зүйн
орчин, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, түүнийг
төгөлдөржүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх болон аудитад иргэд
олон нийтийн оролцоог хангах, харилцагч талуудтай харилцах харилцааг
нэгдсэн бодлого удирдлагаар хангахад хүндрэл бэрхшээл учрах бөгөөд Үндсэн
хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх
шаардлага байна гэж үзсэний дагуу 2018 онд Төрөөс Төрийн аудитын талаар
баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан. Энэ баримт бичигт
тусгасан хараат бус байдлыг хангах талаар хуулийн төсөлд нарийн зүйлчилж
оруулсан.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар
бүлэг
Бүлэг 6- Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг ашиглах, зарцуулахдаа
сахилга бат алдсан албан хаагчид хариуцлага тооцох механизм бүрдэж,
хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр
болох хугацааны талаар тус тус тусгах болно.
1. Аудитын үйл ажиллагааны дүнд гарсан зөрчилд ямар хариуцлага
ноогдуулж байна вэ? Зөрчлийг засаж, залруулаагүй тохиолдолд авах арга
хэмжээ?
Тайлбар : Албан үүргээ биелүүлээгүй, хүчин төгөлдөр болсон албан
шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл
ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг
дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ
биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад
илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл
болно. Мөн Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт
өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын
шийтгэл ногдуулах үндэслэл болно.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 42,43-р зүйлээр зохицуулагдсан.
БУСАД :
1. Өндөр хөгжсөн, хөгжингүй орнуудын туршлага, төрийн аудиттай холбоотой
хууль тогтоомжийн талаар судалгаа хийсэн эсэх? Сайн туршлага нь юу
байдаг вэ?
Тайлбар : Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй
холбогдуулан Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр
хөгжилтэй улсуудын “төрийн аудит”-тай холбогдсон хууль тогтоомж, олон улсын
стандарт, туршлагыг судалсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн
аудитын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт,
туршлагад тулгуурласан болно.
2. Монгол Улсын үндсэн хуульд Төрийн аудитын талаар юу гэж оруулсан байдаг
вэ?
Тайлбар : Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн
санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх,
зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан.
Хуулийн төсөл батлагдсанаар дээрх заалт хэрэгжих боломтой болох юм.
3. Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажил ямар үе шаттай ажлууд хийгдсэн бэ?
Тайлбар : Хуулийн төслийн /цаашид “хуулийн төсөл” гэх/ үр нөлөөг үнэлэх
ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар
батлагдсан “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх тооцох аргачлал” 1-д
заасны дагуу:
- Шалгуур үзүүлэлтийг сонгох;
- Хуулийн төслөөс үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
- Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр
нөлөөг тооцох;
Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх гэсэн үе шатыг баримтлан гүйцэтгэсэн.
4. Хуулийн төслийн зохицуулалтыг дагаж мөрдөх буюу хэрэгжүүлэх боломжтой
эсэх, тухайлбал, төсөв санхүү, хүний нөөцийн судалгаа хийгдсэн үү?
Тайлбар : Хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх
хэсэгт “Хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх
хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд
үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн
12.1.4-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.” гэж заасны дагуу Төрийн аудитын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /цаашид “хуулийн төсөл” гэх/
батлагдсан нөхцөлд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Засгийн
газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Хууль
тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлал
/цаашид “аргачлал” гэх/-ын дагуу тооцсон.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагад буюу Төрийн аудитын
байгууллагад шинээр орон тоо бий болгох шаардлагагүй бөгөөд одоо ажиллаж
байгаа албан хаагчид хариуцан гүйцэтгүүлэх боломжтой гэж үзсэн болно.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн, 18.1 дэх хэсэгт “Хууль
тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн хүрээнд хамрагдах
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын
тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан
аргачлалын дагуу тодорхойлно” гэж заасны дагуу Төрийн аудитын тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах
1Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан.
иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан
“Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх
аргачлал”-ыг удирдлага болгон зардлын тооцоог гаргалаа.
5. Хуулийн шинэчилсэн найруулгад шалгадагч байгууллагын эрхийг
хязгаарлаж, өөртөө давуу байдал үүсгэсэн нөхцөл бий болгох үндэсэлэлээр
шинэ зүйл заалт нэмэгдсэн үү?
Тайлбар : Төрийн өмч, хөрөнгийг зөв зохистой, үр ашигтай ашиглах, төрийн
санхүүгийн удирдлагыг сайжруулах, төрийн байгууллага, олон нийтэд үнэн
зөв, бодитой тайланг хүргэх нь улс орны хөгжил, нийгмийн тэгш байдал,
хүртээмжтэй өсөлтөд чухал ач холбогдолтой.
Улсын төсвөөс санхүүжин үйл ажиллагаа явуулдаг шалгагдагч байгууллага
болон аудитад хамрагдагчийн эрх, үүргийн талаар ТАТХ-ийн шинэчилсэн
найруулгын төсөлд нарийвчлан тусгасан.
Хуулийн зохицуулалт : ТАТХ-ийн 16дугаар зүйл
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн шинэлэг зохицуулалт
Энэ хууль батлагдсанаар: Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын
14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь
заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар
тогтооно.” гэж заасан заалт хэрэгжих боломжтой болно.
1. Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл ажиллагааны хараат бус
байдлыг сайжруулах, эрх хэмжээг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, үйл
ажиллагаа тодорхой болно.
2. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, нийтийн өмчийг
зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд
тавих хяналтын эрх зүйн орчин бүрдэнэ.
3. Аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх эрх зүйн орчин бүрдэнэ.
4. Аудитын үйл ажиллагаа олон улсын нийтлэг стандартад нийцэх эрх зүйн
орчин бүрдэнэ.
5. Төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр
бүрэн хангагдах боломжтой болно.
6. Аудитын албан шаардлага, төлбөрийн акт заавал биелэгдэх эрх зүйн орчин
тодорхой болно.
7. Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд
холбогдох байгууллагад мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах эрх
зүйн орчин бүрдэнэ.
8. Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн
хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ.
9. Төрийн аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, аливаа
дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх
эрх зүйн орчин бүрдэнэ.
10. Төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд
хүрэлцээтэй эдийн засгийн баталгаа хангагдах болно.
--оОо--
Төрийн аудитын тухай
найруулгын төслийн ш
Энэ хууль батлагдсанаар: Монгол Улсын Их Хурлаас 2
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн
“Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
журмыг хуулиар тогтооно.” гэж заасан заалт хэрэгжих боломжтой
№ Шинэлэг зохицуулалтын агуулга Хуулийн
1 Төрийн аудитын байгууллагын бие даасан, үйл Хуулийн
ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах, байгуула
эрх хэмжээг нэмэгдүүлэх, зохион байгуулалт, бусад ху
үйл ажиллагаа тодорхой болно. хууль, э
хүрээнд
2 Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар Хуулийн
хэрэгжүүлэх, нийтийн өмчийг зохистойгоор төсөв, н
төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ашигтай,
ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн орчин хяналт т
бүрдэнэ. засгийн т
3 Аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх Хуулийн
эрх зүйн орчин бүрдэнэ.
4 Аудитын үйл ажиллагаа олон улсын нийтлэг Хуулийн
стандартад нийцэх эрх зүйн орчин бүрдэнэ.
5 Төрийн аудитын байгууллагын албан хаагч Хуулийн
аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдах Тухайлба
боломжтой болно. мэдээлл
этгээдий
саадгүй
баримт б
этгээдий
программ
боловсру
танилцах
хараат б
й хуулийн шинэчилсэн
шинэлэг зохицуулалт
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын
н хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад
байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны
й болно.
н төсөлд тусгагдсан байдал
төслийн 6.2.Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион
алт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтоох бөгөөд
уулиар төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Үндсэн
энэ хуулиар тодорхойлсон төрийн санхүү, төсвийн хяналтын
хамаарахгүй чиг үүрэг нэмэгдүүлэхийг хориглоно.
төслийн 5.1.Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү,
нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр
, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад
тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж эдийн
тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
төслийн 11, 12 дугаар зүйлд тусгасан.
төслийн 14 дүгээр зүйл.
төслийн 15 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.
ал, Төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ
лээр бүрэн хангагдах зарчим тодорхой болж, шалгагдагч
йн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар
нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл,
бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах; шалгагдагч
йн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж,
м хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр
уулсан, хадгалсан, илгээсэн, хүлээсэн авсан мэдээлэлтэй
х; тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж хариулт авах,
бус ажиллах эрх зүйн үндэс бүрдэнэ.
2
6 Аудитын албан шаардлага, төлбөрийн акт Хуулийн
заавал биелэгдэх эрх зүйн орчин тодорхой
болно. Тухайлба
хэмжээн
үүргээ б
гаргуула
бодох б
зарцуула
хадгалах
хэмжээн
төлбөрий
7 Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл Хуулийн
илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад болзошгү
мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах аудитор
эрх зүйн орчин бүрдэнэ. үүсгүүлэ
шилжүүл
мэдээлэл
талаараа
8 Төрийн албан тушаалтны төрд учруулсан Хуулийн
хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг Захиргаа
мэдээлэх боломж бүрдэнэ. тушаалтн
талаарх
байршуу
9 Монгол Улсын Ерөнхий аудиторыг албадан Хуулийн
саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр,
албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг,
нэгжлэг хийх, хуульд зааснаас бусад
үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторыг
албан тушаалаас чөлөөлөх, огцруулах,
түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь
зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд
томилох хууль зүйн баталгаа тодорхой болно.
2
төслийн 21, 22, 23 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.
ал, Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм
ний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан
биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан
ахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан
бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх,
ах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах,
х, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм
ний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон
йн акт биелэгдэнэ.
төслийн 35.1.Аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй байж
үй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий
энэ тухай прокурорын байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг
эн шалгуулахаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг
лнэ. Прокурорын байгууллага Ерөнхий аудитороос шилжүүлсэн
л, баримт бичигтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн
а Ерөнхий аудиторт хариу мэдэгдэнэ.
төслийн 36.1.Төрийн аудитын байгууллага тухайн жилд
аны ерөнхий хуулийн 103.3-т заасны дагуу төрийн албан
ны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн биелэлтийн
мэдээллийг жил бүр Үндэсний аудитын газрын цахим хуудаст
улна.
төслийн 38 дугаар зүйлд нарийвчлан тусгасан.
3
10 Төрийн аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Хуулийн
саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль аудитыг
бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг эрхээ хэ
хөтлөх эрх зүйн орчин бүрдэнэ. хууль бу
11 Төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа Хуулийн
хараат бусаар хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй эдийн
засгийн баталгаа хангагдах болно.
12 Нийтийн өмч, төсвийг ашиглах, зарцуулахдаа Хуулийн
сахилга бат алдсан албан хаагчид хариуцлага
тооцох механизм тодорхой болно.
---оО
3
төслийн 39.1.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан
гүйцэтгэхэд төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн
эрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн,
ус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
төслийн 40 дүгээр зүйлд тусгасан.
төслийн 42 дугааар зүйлд тусгасан.
Оо---