Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ ЖИРГЭЛЭЭ Салхи дуудан
ÁÈÒ ÏÐÅÑÑ ÕÕÊ-ä õýâëýâ. Óòàñ (976) -11 311322 Ном хэвлэхэд сэтгэлийн алгаа дэлгэсэн эрхэм ах Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат ОСНААУГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Дамдинсүрэнгийн АЛТАНГЭРЭЛ, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Монгол Улсын Зөвлөх инженер Сумъяагийн ЭРДЭНЭБУЛГАН нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. ТАЛАРХАЛ Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ Элжигэн овогт 9 789919 007584 ISBN 9919-0-0758-7 Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн 2003 онд сумынхаа 10 жилийн дунд сургууль 2007 онд “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр бакалавр 2015 онд ШУТИС-ийг Боловсрол судлалын магистр 2018 онд Боловсрол судлалын докторант 2023 онд ШУТИС-ийн Тээврийн менежментийн магистр Утга зохиолын БИШҮБИ урлангийн гишүүн “Хэвлэлийн хүрээлэн”, “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн гишүүн Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Тоншуул.мн сайтын эрхлэгч
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ ЖИРГЭЛЭЭ Салхи дуудан Улаанбаатар хот 2023 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 4 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Зохиогч: Уран сайхны редактор: Техник редактор: Хавтасны зургийг: Гэрэл зургийг: Ерөнхий редактор: Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ Оюунцэцэгийн ЦЭНД-АЮУШ Болор цомын эзэн яруу найрагч Баатарын ЭНХМАРТ Эргэлт.мн сайтын Ерөнхий редактор Мягмарын АМАРХҮҮ Болор цомын эзэн яруу найрагч Б.ТОШКА Лайт зүүм агентлагийн захирал Нямжаргалын МИНЖИНСАЙХАН МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн Хэвлэлийн дизайнер: Ганчулууны АТАРБОЛД “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч ЦАХИМ ХАЯГ: Tserenjargal Luvsantseren [email protected] 976 - 99049347
5 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ АНДАД ӨГҮҮЛЭХҮЙ... Эрхэм андын номын эхийг уншиж сууна. Эртний сударт “анд гэдэг үгэнд ихэд харам бай” хэмээсэн буй. Учир нь, нөхөрлөсөн болгон анд болдоггүй, анд хэмээгч нь салхи, нар, сар, үүлэн завсар шалгарсан хүмүүнийг хэлэх ажээ. Тийм ээ, найз олон, анд цөөхөн хорвоо. Гэвч энд би андынхаа тухай, түүний шинэ номын тухай цөөхөн зүйл өгүүлэв. Тийм ээ, шалгарсан хүмүүнийг л анд хэмээмүй. Энэ шүлгүүд бол эрхэм андын сэтгэл юм. Ер нь яруу найраг сэтгэлийн бичээс билээ. Тэгвэл сайн нөхрийн сэтгэлийн бичээсийг эхэлж уншив, би. Үүндээ баахан ханав. Оюутан ахуйдаа Л.Цэрэнжаргал бид Өргөө хотын уран зохиолын дугуйлангуудыг хэсч, шүлэг уншиж, нимгэн маргаж, зузаан нөхөрлөсөн юм. Тэр цагаас хойш нэлээд хэдэн он улиран оджээ, анд минь. Бид олуулаа байлаа. Дараа нь ажил, амьдралын захад ирэхэд бас нэлээд олон нөхөд байсан. Тэр дундаас анд нөхөр чи ганцаараа шахам хүүхдээрээ үлдчихсэн юм шиг санагдаад байдаг юм. Манай нутагт цагаан сэтгэлтэй хүнийг хүүхэд зантай гэж ихэд сайшаадаг сан. Андыг би хүүхэд зантай л гэмээр байна. Зөөлөн нүднийхээ цаана гуниг нуугаад л явдаг нөхрийн минь ном дотор түүнийг нь илтгэх бадгууд зөндөө байна. Сайхан, сайхан мөрүүд ч Тотго үг
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 6 байна, байна. Их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах нэгэнтээ нэгэн номын өмнө “Энэ бол сэтгэлийн ном” гэж бичсэн байж билээ. Түүн лүгээ нөхрийн номыг би зүрх, сэтгэлийн ном гэж хэлмээр байна. Өрөөлд уншаагүй, өөртөө бичээд явсан сэтгэлийн ном. Өрөөлөөс гоё үг горьдоогүй, өөртөө гоё үгээр бичээгүй ном, андын ном. Нөгөөтэйгүүр анд минь сэтгэлээ бичээд, биднийхээ номыг хэвлэж өгөөд явдаг. Сэтгэлээ бичнэ гэдэг нь уралдах, барилдах бус, өврийнхөө дэвтэрт өөртөө шүлгээ бичээд, өрөөлийн номыг олсон хэдэн бороосоо илүүчилж хэвлээд явдаг гэсэн санаа. Нээрээ ч Лувсанцэрэнгийн Цэрэнжаргал хэмээх энэ залуу одоогоор найман яруу найрагчийн номыг хэвлэж өгөөд байгаа юм. Энэ бол Л.Цэрэнжаргал баян тансагтаа бус, сэтгэл зүрхтэйдээ хийж буй ажил. Түүний энэ сэтгэлийг ерэн жилийн түүхтэй Монголын Зохиолчдын Эвлэл хүндэтгэн, “Утга зохиолын төлөө” хэмээх нэр хүндтэй шагналаа саяхан гардуулсан. Тэгэвч анд нөхөр минь шагнал горилж мөн л ном, ном, алив би, алив ах нь, алив найз нь... гэсэнгүй. Нөгөө нэг уран зохиолд ухаангүй хайртай хүүхэд зан нь л андыг гижигдээд суулгадаггүй болохоор тэр биз. Дашрамд өгүүлэхэд, үүнийг үйлдэгч миний ном хүртэл Л.Цэрэнжаргалын тухай ярих юм шүү. Анд минь ээ, он жилүүд хүлэг морьд шиг давхилдан ирж, он жилүүд хүлэг морьд шиг давхилдан одно. Он жилүүдийн туурайн дор чи бид амьдарч байна. Шүлгээ бичээд, аялаад, халуун кофе уугаад, хайртай хүмүүсээ тойруулаад, заримдаа ганцаардаад, заримдаа өндөр уулын оргил дээрээс
7 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ алсыг ширтээд л амьдраад байх юм шүү, хэдүүлээ. Бичээд л, бичээд л, гуниагүй юм шиг инээлдээд байх юм шүү, хэдүүлээ. Эрхэм нөхөр чи энэ л сэтгэлийн шүлгүүдээ урлаад байх юм шүү. Энийг л найз нь чамаасаа хүсье дээ, өөр би юугаа хэлэх билээ, итгэлт нөхөр, эрхэм анд минь. Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 8 ГӨХӨЛДЭЙ ХАЙРХАНДАА ДАНДАА ЗАЛБИРЧ ЯВААРАЙ, АНД МИНЬ Улирч одсон бүхнээ нэхэн санахад уярлын жим өргөсөөд ирдэг ч болоо юу даа. Хуучин цагт хэдэн муу нөхөдтэйгээ хуучрахгүй юм шиг ижилдэж явснаа дурсахад өчигдөрхөн мэт санагдана. Гэтэл бид нэгнийхээ өмнө бараа зүсээрээ хуучирснаас байгальд ойр, байгаадаа үнэнч сэтгэл зүрхээрээ харин хуучирсангүй. Ер нь хүн төрөлхтөн нэгнийхээ өмнө “дандаа шинэ байх гэж зовж дуусдаг” шиг… Чи бидэнд харин тийм зовлон үгүй ажээ, анд минь. Аж төрлийн гэрэлт бамбараа асаах гэж хэсэгтээ мунгинаж, Улаанбаатарын хүйтэн гудмаар ул тавхайгаа эргэтэл хань бараандаа жирийсэн он цагаа эргэн дурсахад хэчнээн эгшиглэнтэй вэ. Тэр мунгиналт гэвч тэвэр тэвэр дурсамжаа бидэнд нэвсийтэл үлдээгээд, “эв эе”-ийн дунд эгнэгт нэгэн цулд эвлээн одоо ч шиг бодогдоно. Бодогдоно ч юу байх вэ, ер тийм юм. Харин одоо бид өөрсдийнхөө он цагийн тэнгийн ачааг тэвхийтэл таталцах тэнхээт насандаа ирээ ч юм уу даа, анд минь. Нэгнээ эерүү зөөлнөөр хайрлах, биендээ өмөг түшгийн сэтгэлээр хандахын ухаанд суралцаад өөр өөрийнхөө сэтгэлийн сунтагийг бусдын төлөө дэлгээд эхэлсэн шиг… “Хүн” болж байгаа нь энэ байх аа даа. Босго үг
9 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Дугуйрч суугаад шүлгээ дууддаг дугуйлангийнхаа он цагаас хойш Цээгийгээ би шүлэг бүтээлээ дуудахгүй, нийтлэл сурвалжилгын ном баринтаглаад “сэтгүүлч л болчихлоо доо,” гэж харам битүү бодож явлаа. Гэтэл үгүй санжээ. Гэнэтхэн л нэг өдөр “За хө! хэдэн жилийнхээ /оюутан ахуй цагийнхаа/ навтаргыг өвгөн нь өвөртлөөд ирлээ, ариутгаж өг!” гэж лүндэн буулгав. Тэр үгэнд дотор хүн маань жигтэйхэн баярласныг хэлэх үү! Болж дээ, муу анд минь, сэтгэлийн ханцуйгаа зоригтойхон шамлаад эхэлж” гэж санахад “өегшил” өөрөө төрөөд ирсэн дээ. Чингээд шүлгийн түүврийг нээхэд: * * * Цас орж гэнэ ээ Манай нутагт Ижий минь намаржаандаа байгаа юм сан... * * * Яасан тансаг аялгуу вэ Бүсгүй хүний инээд шиг Яасан сайхан дарс вэ Бүсгүй хүний уруул шиг... * * * Чөдөртэй морины чимээнд Хамт хононо гэсэн чинь яалаа ! Судартай уулын овоонд Хамт мөргөнө гэсэн чинь яалаа ! Зээрэн салхи шиг өдрүүдийг
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 10 Хамт туулна гэсэн чинь яалаа ! Зовлон ижилхэн хоёр хүүгээ Нөхөрлүүлнэ гэсэн чинь яалаа !… гэх мөрүүд сэтгэл үймүүлж - тохь хэдийнэ алдуулж орхиод, хөглөрсөн бодол дунд намайг ээрээд эхлэв ээ хөөрхий... Өр нимгэн сэтгэлээс өөрийн эрхгүй урссан эл мөртүүд Л.Цэрэнжаргалын дотоод ахуйг барьж, таньж болохоор байгааг уншигч ахай та ч мөн анзаарч суугаа байх. Шинэ шүлгийн түүврээс онцлох мөрүүд мөн олон санжээ. Гэвч уншигч та өөрийнхөөрөө гоо сайхныг нээж, өөрийнхөөрөө уншиж амтална буй за. Харин өөрт илүүтэй таалагдсан хэдэн мөрийг “гурван үг” дотроо талбиухан дурдмаар санагдаж, тэвчээрээ эс барив би. * * * Идэрмэг цээжний аглагт гөрөөсний мөр тодроод хөнгөн гунигтай ч Исгэрэн дуулах хорвоо болжморын жиргээ шиг сайхан Мөр замгүй цэцэрлэгт манан буусан үдшээр Мөрөөдлийн симфонио бидэн бие биедээ тогложээ * * * Өндгийг өндгөөрөө биш, Зүрхээрээ тэмтэрвэл Дэгдээхэй болно * * * Улаан хацарт Нуман хөмсөгт минь
11 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Урьдын танил шиг Эртний учралт минь Нар царайнд нь Гэрэлтэж ассан Сар нүдэнд нь Хоргодож хоносон Цээжний ангиртаа Залуусын нүд унагасан Цэцгэн инээдэндээ Миний сэтгэлийг унагасан Тийм нэг бүсгүй Туулын урд бий Түүнийг бодсон би Туулын ард байна * * * Бүсгүйн уруул шиг нойтон цас Бүхий л хорвоог үнгэн таалж байна Улам зузаан орох нь дээ, энэ сайхан цас Улан дороо яаж гишгэнэ дээ… За эдгээр мөрт уншигч таны сэтгэлийн тохийг алдуулж орхисон нь лавтай. Найрагчийн сэтгэл гэдэг ийм л дээ. XX зууны Их зохиолч Донровын Намдаг гуай “Авьяас бол эмзэглэл” гэж хэлсэн байдаг. Авьяас - эмзэглэлтэй учраас л хөндүүр бүхний дэргэд Цээгий маань байж, хүн байхын үлгэрийг ижил олон нөхдөдөө жишээлэн яваа нь энэ билээ. Эрхэм андын номоос энэ мэт олон мөрийг эш татаж болохоор авч, уншигчийн сэтгэлийг урьтал болгон үгээ цөөлөхийн далд соёл номын эхлэлд бийг сэхээрэв.
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 12 Сайн хүлэгтэй байх эрийн хийморь бол сайхан нөхөртэй байх сэтгэлийн нөмөртэй ажээ. Элэг зөөлөн дурсамж дунд эгээ л Цэрэнжаргал анд дандаа байж харагдана. Харагдах гэж өндөлзөхгүй, хайр итгэл хоёроос өөрөө гэрэлтээд ирнэ. Цээгийгээ харахаар надад Оргоо минь, Оргоогоо бодохоор надад Цээгий минь санагддаг юм. Бодлын ийм л хөтлөлцөө - нөхөрлөлийн дулаан нөмөрт борог өдрүүдийг дундаа тавиад хуучилж дассан нөхөд билээ бид. Анх танилцахад Оргоо маань “Тогоруутай нуур”-аа биччихсэн, Цээгий маань: Шар хадныхаа гудмаар үдэш ганцаараа алхлаа Шаналалд хучигдсан сэтгэлээ лонхонд юүлээд Шарилж багсарсан эзгүй хашааны зүг чулуудчихаад Шаргал намрын хөггүй салхи сөрөн алхлаа гэсэн тэрс уянгын шүлэгтэй шавилхан залуус нөхөрлөлийн үүдээ нэгэндээ цэлийтэл нээснийг эргэн дурсахад юутай уярал дүүрэн бэ. Хүйтэн халууныг ажраа нь үгүй хөлхсөн хөлсний байр, чулуун зам, гэрэлт хотын гудам, гэмгүй сайхан нөхөрлөл өөрөө шүлэг байсныг сая л таньж амжив шүү! анд минь. * * * Адууны дэл шиг асгарсан модтой хайрхантай хүн чи Аялгуу салхины үзүүр нь зөөлөн байж таарна Аргалын эвэр шиг дүнхийсэн хадтай хайрхантай анд чи Аавын минь нөмөр шиг дулаахан уултай байж таарна
13 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Сунаж мөргөсөн түмнийхээ шүтээн Суутай өвгөдөө онголсон оргил Гөхөл сүүлийг нь боосон адууны шүтээнтэй Гөхөлдэй хайрхандаа дандаа залбирч яваарай… Номын цагаан буян дэлгэрэх болтугай… МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан 2023.02.06
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 14 Хайрт аав Л.Лувсанцэрэндээ ГӨХӨЛДЭЙ ХАЙРХАН Адууны дэл шиг асгарсан модтой хайрхан минь Аялгуу салхины үзүүр нь зөөлөн юм Аргалын эвэр шиг дүнхийсэн хадтай хайрхан минь Аавын минь нөмөр шиг дулаахан юм Сунаж мөргөсөн түмний минь шүтээн Суутай өвгөдийг онголсон оргил Гөхөл сүүлийг нь боосон адууны шүтээнтэй Гөхөлдэй хайрхан миний аавын уул Жаргахад нүдэнд харагдаад байдаг уул Зовоход зүүдэнд үзэгдээд байдаг уул Унтах нойронд нүүж ирдэг уул Уйлах нүдэнд аргадаж ирдэг уул Нутгийн минь уул, ээжийн минь уул Нутгийн минь уул, аавын минь уул Хүлгээн эцээн очдог бурхадын уул Хүүгээ цэцэн гэж боддог буурлын уул Миний Гөхөлдэй хайрхан уул 2015 он. Увс аймаг. Зүүнхангай сум. - 0 0 0 -
15 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ НАМАР-БОРОО-ХАЙР ГУРВЫГ НӨМРӨӨД Өрх, дээвэр нэвтэртэл тэнгэр уйлагнаж Өнө цагийн хүрдийг эргүүлэнхэн шивэрнэ Сэтгэлд дэлгэрсэн хаврын цэцэг хагдарч Сэрүүн үдшийн аялгууг гуниглан дуулмаар болно Хажууд минь гэрэлтэх бүсгүйн зураг Хаа холын инээдээрээ борооны үнэрийг сэргээнэ Гэзэг үс нь энгэрээ дагаж урссан тэр зурагнаас Гэгэлгэн он жилүүдийн гэгээн түүхийг сөхөж уйтгарлана Намар - бороо - хайр гурвыг нөмрөөд Намуухан үдшээр уушийн газрыг зорилоо 2004 он. УБ хот. Шар хад - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 16 ШАР ХАДНЫ ГУДАМЖААР Шар хадныхаа гудмаар үдэш ганцаараа алхлаа Шаналалд хучигдсан сэтгэлээ лонхонд юүлээд Шарилж багсарсан эзгүй хашааны зүг чулуудчихаад Шаргал намрын хөггүй салхи сөрөн алхлаа Эгэл төрхтэй хуучирсан хашаа сэрийнэ Энд тэндгүй бөөгнөрсөн нохдын гаслант дуу хадна Исгэрэх салхи нь амьдралын үнэр сэвэлзүүлэхэд Ирээдүйн төлөө бодох юмгүй гэрийнхээ үдийг татна Гэртээ ирэхээр сэтгэл минь Цөхөртөл дөнгөлүүлсэн хоригдол мэт Гэрээс гарахаар бодол минь Цөллөгт явсан гэмгүй нэгэн мэт Халуунд сэмэрсэн өрхний завсраар солир зурах мэт аянга цахилж Хадны нурангинд үүрээ дайруулсан бүргэд мэт ганцаардлын мананд суух Хэлмэгдэж одсон лам нарын сүнс шаргал туяа цацруулан Хэрээн дуугаар тарнийн шившлэг өргөсөн ч сэтгэл хөнгөрөхгүй Бурханы өмнөх зул догширон дальдчиж Буг, чөтгөрийн элч ирэх шиг өрх дэрвэлзээд Бусдыг гэх зүрх минь орны төмөрт хайрагдаж Буурал хорвоогийн хэвлийд урт шөнийг тарчлаана
17 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - Өдөр бүхэн өөр ч хуучирсан ном шиг санагдаад Өнгөт орчлонгийн хуурамч төрхөнд уур хүрнэ Яагаад ч юм бэ, хорвоогийн хуурмагаас гансартлаа уйдна Ядаж хэдэн хором үнэний орон дээр хэвтэх юм сан Шар хадныхаа гудамжаар үдэш ганцаараа алхлаа 2004 он. УБ хот. Шар хад.
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 18 - 0 0 0 - ТУУЛЫН ХОЁР ЭРЭГТ Улаан хацарт Нуман хөмсөгт минь Урьдын танил шиг Эртний учралт минь Нар царайнд нь Гэрэлтэж ассан Сар нүдэнд нь Хоргодож хоносон Цээжний ангиртаа Хүний нүд унагасан Цэцгэн инээдэндээ Миний сэтгэлийг унагасан Тийм нэг бүсгүй Туулын урд бий Түүнийг бодсон би Туулын ард байна 2022 он
19 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - ХЭЛХГЭР ДЭЭЛНИЙ НУДАРГА ШИГ ӨДРҮҮД Эхнэртээ хаягдсан залуу шиг Энэ тэнгэрийн бүрхэгийг Цас бороо аль нь хамаагүй орж Цагийн аясын гунигийг үргээгээч Хаяавчаар сэвэлзэх салхины амт Халаасан нэрмэл шиг хамар цоргиход Хэлхгэр дээлний нударга шиг өдрүүд Хэзээ ийм гашуун байлаа даа 2015 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 20 ЧИНИЙ ҮНЭРТЭЙ БОРООНД ЗОГСОХ САЙХАН Гээгдэж үлдсэн харцны үзүүрт шүүдэр шиг бүсгүй суугаад Гэгээн хайрын төгөл шиг шингэн инээх яасан яруу юм бэ Гэгэлгэн сэтгэлийг минь сарны туяатай сүлчихээд Гэзгээ хаялахад үнэр чинь яасан анхилуун юм бэ Эрээд олдомгүй дурлалын гэрэлт цацраг минь Эргэх орчлонгийн зүүдэнд мөнхөд дэлбээлэх гэрэлт цэцэг минь Эр сэтгэлийн минь үзүүрт марал урамдаж, чиний үнэртэй бороонд зогсоод Ээмэгний чинь шигтгээ саранд гялалзаж, нойтон өвсөнд туяа нь тусах сайхан Чиний үнэртэй бороонд зогсох сайхан 2005 он - 0 0 0 -
21 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - ХӨНДҮҮР ГУНИГТАЙ АРВАН ДОЛООН Исгэлэн намрын дунд сарын Арван долооны сар хээр хоножээ Эрчүүдээс минь хэчнээн нь Хөндүүр гунигтай хоносон бол Минийх гэж бодож явсан бүсгүйнхээ Найран дээр нь халамцаж Хүнийх гэж мэдсэн хэд нь Салхи сөрөн давхисан бол... 2010 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 22 СҮҮЛЧИЙН БОРОО Сүүдэрт намрын Сүүлчийн бороо минь чи Сүрлэн саравчийг угааж байна уу Энгэрээр сийгэх салхи чи Эхүүн үнэрт тамхины минь Эрх утаагаар тоглож байна уу Бороо - тамхи - салхи гурвыг Болор жүнзэд хийгээд хөнтөрч орхивол Бодол минь нам гүм болох уу Нарны элч шиг төөнөх хайрын дүрэлзсэн гал руу Намрын хүйтэн бороо аяс зөөлөн шивэрч байна Нам гүм харанхуйд тамхиныхаа очийг улалзуулан цухалдаж Намуухан агаад гунигтай алхаж явах минь, чухам юунд вэ... 2004 он - 0 0 0 -
23 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - ӨРӨӨЛДСӨН БОДОЛ Далайн намуухан давалгаа Дарсны ааг Сэвшээ салхи Шиврээ бороо Өрөөлдсөн лонх Өргөст хэмхэн даруулга Эр сэтгэлийг энэ хэд л асааж байна Их далайн намуухан долгио Эргээ алгадаад уйтай л даа Дарс шимсэн мөнөөх эр Далайн салхийг нөмрөөд дулаахан сууна 2018 он. Бусан хот.
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 24 НАМРЫН ГУНИГ Өвгөн улиасны ил гарсан үндэс дэрлэж Үдшийн шаргал гэгээнд орь ганцаараа хэвтэх Сэвэлзэх салхинд хатсан навчис аниргүйд одож Сэтгэлийн минь хязгаарт намрын сар цухуйж байна Явгалах шувууд тэнгэр газрын хооронд багтаж ядаад ирэхээр Яруу найрагчийн сэтгэл аниргүй болоод ганцаардангуй Нуурын хөг тасарч, орчлонгийн аялгуу сульдахад Найраг, шүлгийн минь мөрүүд аядуухан болоод гундуу Дээшээ ургавч хагдарсан намрын турь өвсөн дунд Доошоо харж хэвтээд, тэнгэрийн шувуудын ганганааг сонсох Хэвтсэн орчныхоо орон зайг анирдаж Хэрмэл салхины чимээнд хатсан навч имэрнэ Ноёдын булшин дээр ч хэрээ гуагалах орчлонд Нохойн оромжинд ч хайр төрдөг хорвоод Эхийн хэвлийгээс газрын хэвлийд шингэх хүртлээ Ийм л намарт би хэчнээн удаа гуниглах бол оо 2005 он. Булган аймаг. - 0 0 0 -
25 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Дотны анд Б.Оролзодын гэгээн дурсгалд БОР ЗҮРХ Зурсан шүдэнзний галаар Шүлэг бичсэн анд минь Зуугуул үүлсийн араншингаар Оршихуйг тольдсон нөхөр минь Будан ороолдсон уулсын Нар аргамжсан сүүдэр минь Бурханы өгсөн зараалыг Богиноор хэмжсэн амь минь Чөдөртэй морины чимээнд Хамт хононо гэсэн чинь яалаа ! Судартай уулын овоонд Хамт мөргөнө гэсэн чинь яалаа ! Зээрэн салхи шиг өдрүүдийг Хамт туулна гэсэн чинь яалаа ! Зовлон ижилхэн хоёр хүүгээ Нөхөрлүүлнэ гэсэн чинь яалаа ! Үргэлжлэл болсон хүүг чинь Үсэн бууралтталаа хайрлана Үргэсэн зээр хараад Шүлэг найргийг чинь бодно Томоогүй гэнэн насаа Хэлхэлдэж өнгөрөөснөө дурсан Тогоруутай нуурын эрэгт сууна аа, сууна Аманд тэгэхэд ямар дуу аялагдахыг Анд минь чи мэдэж л байгаа Дууг чинь дуулж суухдаа Хундагыг чинь дүүргээд Дутуу сэтгэлийн алс руу Хөнтөрч орхилоо Баяртай, анд минь 2019 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 26 НАМАР ИЖИЙ ХОЁР Цас, бороо холилдсон цавьдар адуу шиг намраар Царил чирсэн эмгэн тугалын зэл рүү алхана Нойтон шалбааганд тэлчлэх хэдэн тугалаа өрөвдөхдөө Насны буулган дахь тамираа шавхан хүйтэн төмрөөр газар сэндийлнэ Намар, ижий хоёр минь дотроо дулаахан ч гэлээ Нартын жамаас хоёул зайлж үл чадна Жам, намар хоёроос амжин ижийдээ очиж Жаргалын үгтэй уруулд нь хацараа нэг өгөөрэй 2007 он. Булган аймаг. Хишиг-Өндөр сум. - 0 0 0 -
27 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Яруу найрагч Х.Батаад ШАРГАЛТСАН ДЭВТЭР Батаа ахынхаа шүлгийн дэвтрийг сөхөхүй Баруун Алтайд бороо зүсэрч, сар гэрэлтэнэ Гэрэлт дурсамжинд согтсон гоо бүсгүйчүүд гуниглан Ганц ч одгүй тэнгэрийг ширтэн нойргүй хононо Аж төрсөн он цагаа арай л эрт дэнсэлсэн ах минь Ар, өврийн шувуудтай хөг нийлүүлэн дуулж яваа Ардын дуу шиг орчлонд яруу найргаар умдаалсан ах минь Анхилхан охидод сарнай шиг шүлэг тэрлэж байгаа Дэнгийн гэрэлд бичсэн жингийн цуваа шиг мөрүүдээс нь Дэндүү гоо охидын тунгалаг хар нүд үзэгдэнэ Тэр хар нүдэнд үхтлээ дурласан ах минь Тэнгэрийн доор яасан яруу дуулнам бэ Зуун дамжсан судар шиг тортогт шаргалтсан дэвтэр нь Зузаан гунигийг нимгэлэн аниргүйн талаар хэсүүчилнэ Зүс бараан өвгөн хэрээний үгийг сонсохоор Зүрхэн хэлбэрт сумаар нуман татлага хийнэ Орчлонд гуниг яасан олон юм, ах минь Оройтсон шаналлын аялгуу яасан намуухан юм, ах минь Хорвоод жаргал яасан ч олон юм, ах минь Хожуу дурласан жаргалын чинь аялгуу яасан чанга юм бэ, ах минь 2004 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 28 ХӨДӨӨ АЯЛГУУ Нэвсийтэл орсон цастай өглөөний нар яасан сайхан гээч Нэрхийтэл ятуу нисэх нь хөдөөгийн аялгуу гэмээр Гуу жалга, хад асга, зураа татсан малын жим Гуниг жаргалыг холбосон малчин хүний амьдралын хэц гэмээр Өвсний хашааны бор шувууд салхины аясаар нисэж, жаргал дуудаад Өвөлжөө рүү хоол зуусан турлиах ирж, ангаахай шулганалдаад Өвгөн хэрээ уяаны шонд гуагалан эмэг ээжийн дуу хадаж Өндрийн бүргэд тэнгэр тойрон нисэж, газар дайран дүүлээд Амьдрал жам хоёрын аялгуу нар зөв эргэж уянгалаад Аниргүй цагаан талд нар жаргах яасан сайхан гээч 2006 он. Булган аймаг. Хишиг-Өндөр сум. - 0 0 0 -
29 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - Эрхэм анд Н.Амаржаргалд зориулав АМБАГА МИНЬ Амбага гэсэн андтай юмсан Аж төрлийн буурал харгуйн альханд суугаа бол Уул, усаар дөрөө харшуулдаг нөхөр минь юм сан Уулзалгүй удлаа, он жил урслаа Нөмөрлөж суух нь холдсон ч сэтгэлд ойрхон анд минь Нөхөж боломгүй түүх бидэнд бий юм сан Ихэрлэж явсан Оргоогоо алдчихаад гунигтай л явна Ирж буцахын хорвоод үгүйлж л явна аа, чамайг Галуун хүзүүт дундаа тавиад Ганихарсан сэтгэлээ уудлах юм сан Газрын хаанахан яваа бол доо, Амбага минь Газрын альханд суугаа бол доо, Амбага минь 2020 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 30 ХАНЦУЙ НЬ СЭМЭРСЭН ДЭЭЛ Дүүрэн сарыг цонхоор ширтэн зогсохдоо Дөрвөн жил уулзаагүй ижийнхээ дүрийг санадаг Үрийнхээ хойноос өргөсөн цацал бүхэн нь сарны хүрээ болоод Үрчлээтсэн төрхийг нь улам тод сануулдаг Ижий минь намайг ирнэ гэж Нүдэндээ зэрэглээ суутал харуулдсаар байгаа Ижий минь намайг ирнэ гэж Сэтгэлдээ манан суутал саравчилсаар байгаа Зүрх алгадан нисэх усны шувуудын ганганаанаас би ижийнхээ дууг хайлаа Зөөлөн үлээх хаврын салхинаас би ижийнхээ үнэрийг эрлээ Алиныг нь ч олоогүй ээ Санаж бэтгэрсэн ижийнхээ сэтгэлд нар тусгахаар хүү нь очиж явна Сайрын хуурай чулуу шиг болтолоо ижийнхээ хайраар би яасан их цангаа вэ Саравчлан зогсож, нулимсаа шударсных нь ор мөрөөр Саалийн үнэртэй дээлийнх нь ханцуй сэмэрсэн байна 2004 он - 0 0 0 -
31 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - ҮЗЭСГЭЛЭН ГОО - ЯРУУ НАЙРАГЧИЙГ Ямархан энгийн бүсгүйг Яруу найрагч эгэлгүй хэмээж Инээмсэглэлийг нь солонго болгож Итгэлийг нь нар мэт гэрэлтүүлнэ Ямарч амтгүй уруулыг Яруу найрагч л жимс хэмээж Эгэл даруухан түүнийг мөрөөдөн Энэ сэтгэлээ тэнгис болгодог Үгийн хүч яруу найрагчаар амилж Үнэнийг асааж, худлыг унтраадаг Үгүй бүхнийг яруу найрагч дүүргэдэг ч Үзэсгэлэн гоо л яруу найрагчийг сөхрүүлдэг 2008 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 32 Хайрт хань Т.Мягмарсүрэндээ ЧИ БИДЭН ХОЁР Гандсан тэрлэг шиг намраар Ганцхан чамайгаа л хайрлана... Өнжсөн хун шиг өвлөөр Ганцхан чамайгаа л хайрлана Амаржсан эх шиг хавраар Ганцхан чамайгаа л хайрлана Айраг найраг шиг зунаар Ганцхан чамайгаа л хайрлана Аяа... он жилүүд гэдэг чинь Дөрвөн улирал шүү дээ Аяа... одоо хийгээд ирээдүй гэдэг чинь Чи бидэн хоёр шүү дээ 2019 он - 0 0 0 -
33 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - Т.Мягмарсүрэнд ДУРЛАЖ БАЙНА Ахиад л би дурлаж байна Алгуурхан урсах цаг хугацааны мөнхийн зүүд шиг Гоо төрсөн уран бэлхүүсний шидэт хөдөлгөөн Голын ус шиг тунгалаг нүдэнд ахиад л дурлаж байна Дахиад л би улам хүчтэй дурлаж байна Дараа оны мянган давааг мэдэхгүйгээр Улаан сарнайн үнэртэй асгарсан хар гэзгэнд Ухаанаа алдтал дурлаж байна Усан үзмийн дарс шиг ягаахан уруулын амтанд Ууж ханахгүйгээр дурлаад л байна Төгсгөл нь мэдэгдэхгүй ч жаргал ханхалсан хайранд Төрсөн бие, сэтгэл дасаад л байна. 2013 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 34 ГАЙХАМШИГТ НЭГЭН СИМФОНИ Хатан Туулын мөнгөлөг долгио нь Харц нь талимаарсан бүсгүйн уран бэлхүүс адил Хээрийн задгай салхи нь аниргүйн талыг сэрээж Хэн нэгний нялх инээдийг зураглана Түрлэг ихтэй их усны дэргэд Түүний үнэр, инээд содон байсныг би мэднэ Сүрэглэж нисэх шувуудын дуу шиг Сөл өвс намуухан гундахыг ч би мэднэ Гарыг нь атгаад гүүрэн дээгүүр алхахад Гайхамшигт нэгэн симфонийг голын харгиа тоглоно Талын салхитай хослох хайрын тэр аялгууг Түүний инээд гэж бодохоор сэтгэлийн манан арилна Тэнгэрийн оддыг тоолсоор зүүдний хязгаарт аялахад Тэвэрт ирэхгүй түүнийг дэмий л баахан бодно Хөрвөөж хөрвөөж хоносон үүр шөнийн заагаар Хүний алаг үр зүүдний үүд сэм татна 2013 он. УБ хот. Маршалын гүүр. - 0 0 0 -
35 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - ХҮЛХЭЖ ЯВДАГ ЧИХЭР ЮМ, ЧИ Охидын харцнаас дальдирч, сар тэвэрсэн шөнө Онхи холыг бодож, гунигийн усанд сэлэх Гандсан цэцгийн дэргэд жиндэж, орчлонг мэдрэхэд Ганихарсан сэтгэлийн хаяанд үүрийн шувууд дуулалдана Сар тольдох нуурын захад бүсгүйн дүр тодроод Сансрын уудам шиг маралын өнгөөр туяарна Ихэмсэгхэн сэвэлзэх үдшийн цэнхэр салхи сэтгэлийн дарсанд согтуурхаж Ээмэгний алтан шигтгээ өвсөн дундаас гялалзах мэт чи ирж яваа үзэгдэнэ Эзгүйрсэн нууранд шувууд чуулах мэт содон аялгуу эгшиглээд Энэ л агшинг хүлээсэн эрийн хүсэл өвс шилбүүрдэн өөдөөс нь алхана Хүлээх хэрэггүй гэсэн усан бороо мэт үгийг Үлээх салхи нь арчаад өнгөрөхгүй яав Сормуус тэмтрэн тэмтрэн цэлэлзэх урсгаж болохгүй нулимс юм, чи Содон мөнгөн сарнаар дэргэд минь хагдарсан цэцэг юм, чи Энэ л сэтгэлийн нууранд өдөө гээсэн шувуу юм, чи Эргээд гэр лүүгээ алхахдаа хүлхэж явдаг чихэр юм, чи 2005 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 36 ЧИНИЙ ИРЭХ ЗҮГ БОРООН ДУСАЛ ШИГ Мөнгөн цагаан сар усанд хөвөх мэт харанхуй дунд гэгээ татуулж Мөн ч удаан хүлээсэн, чамайг ирнэ гэж Өчигдөрхөн нууранд буусан гэрэлт цагаан шувуу Өнөөдөр над руу хайрын дуу нисгэж хамаг сэтгэл үйлмүүлнэ Надад хундгалсан дарсны ааг адил харцны талимаанд согтуурч Нанчид өргөх хуруу минь манан нэвтлэн харвана Гоо төрхөөрөө зүүдэнд ирэх чинь юуны учир вэ Гол, усны намуухан хаялга ширтэн би чамайг хүлээх үү Өвсөн дунд төөрсөн, нисэж чадахгүй дэгдээхэй мэт сэтгэлдээ Өлгий тунамал хайраа дэлгэж, чи намайг хүлээх үү Нутгийн гоо охидын төрх сэтгэлд тодрохгүй нь юуны учир вэ бүсгүй минь Нугын борхон дэрсэнд тэврэлдэн сууна гэж мөрөөддөг болоод тэр үү Чимээгүйхэн, хайртай гэж шивнэж байсан арван наймтай охин Чиний ирэх зүг рүү өнчин нулимстай буцах нь бороон дусал юм уу бүсгүй минь Идэрмэг цээжний аглагт гөрөөсний мөр тодроод хөнгөн гунигтай ч Исгэрэн дуулах хорвоо болжморын жиргээ шиг сайхан
37 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Мөр замгүй цэцэрлэгт манан буусан үдшээр Мөрөөдлийн хөгжимөө бидэн бие биедээ тогложээ Эрвээхэй хоргодоод нисэж чадаагүй гоо төрхийг энхрийлэн байж Энгэртээ наан үнэрийг чинь шингээсэн бил үү бүсгүй минь Гэнэн цагаан зүүдний минь шувуудыг ертөнцийн хязгаарт зэллүүлж Гэрийн минь хаалгыг хэзээ тогших вэ, бүсгүй минь 2004 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 38 - 0 0 0 - ХОЁР ДАВХАР ЦАГААН БАЙШИН Чамайг байхад очдог байсан хоёр давхар цагаан байшинд Чамайг байхгүйд очлоо Чиний үнэр шингэсэн, инээд цангинадаг байсан өрөө Чимээ аниргүйд одоо үүрд дарагджээ “Хайртай” гэж хананд сийлсэн дурлалын үгсийг Харанхуй залгичихсан мэт ор мөргүй болжээ Дотно дулаахнаар миний зурсан улаан зүрх Дусаал усанд халтардаад танигдах аргагүй хувирчээ Бичгийн ширээн дээр байдаг үзэгний модон сав Би л унагачихсан юм мэт хөлд хэвтэнэ Хананд өлгөсөн жаазтай уран зураг Хагарч цуураад, чи биднийг үүрд мартжээ Сүүн туяагаа асгасан сар үүлэн гивлүүр татаж Сүүдэртсэн тарлан гэгээ өрөөний цонхоор бүртийнэ Ижилдэн дассан өдрүүдээ эргэн санахуй Элгэн тушаа хөндүүрлээд, гунигт манан нөмөрнө Хамтдаа хэвтэхэд өргөн санагддаг төмөр исэр Хаачсан юм бүү мэд! алга Чамайг байхад очдог байсан хоёр давхар цагаан байшинд Чамайг байхгүйд очиход дурсамж... дурсамж... хоосон 2003 он. Хишиг-Өндөр сум.
39 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ ДАРАА ЖИЛ ИРНЭ Жилдээ ганц л ирдэг ганган цагаан хун Жиндүүхэн үдшийн сарнаар надад хань болдог сон Ирсэн шувуудыг зэллэсэн навчсаар уйлан ганганалдахад Инээмсэглэлт минь чамайгаа би сар шингэтэл хүлээдэг сэн Нутагтаа үлдсэн хос цагаан тогоруу шиг бидний нулимсыг Нуур л ганцхан тосож аваад салхиараа арчдаг сан “Дараа жил ирнэ” гэсэн сайхан үгийг чинь бодоод л Дассан сэтгэлийнхээ хайрыг чиний инээдээр умдаалдаг сан 2004 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 40 - 0 0 0 - МОГОЙН ГОЛЫН АЯЛГУУ Эмгэн уулсын төрх нууц хадгалсан аниртай Эмжээр горхины чимээ сэтгэл сэргээсэн аястай Могойн голын ээжүүд сум руу явсан сурагтай Морьтон залуус бөөндөө нэрмэл эргүүлсэн зурагтай Өвгөн уулсын гөрөөс түрлэг өргөсөн эгшигтэй Өлөн хэрээний сүүдэр чоно дагасан жамтай Хэрмэн даваа руу аав нь авд явсан мөртэй Хиргүй инээдтэй тэр минь гэртээ ганцаараа хүлээлттэй Бүрий тасарсан сарны гэгээнээр би Бүлээхэн амьсгалаад, гэрийнх нь гадаа бууна 2007 он. Могойн гол.
41 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ ӨЛМИЙ ДОР Чиний явсан тэр өдрийн салхийг би санаж байна Чанад холын шувуу дагаад зэллэснийг санаж байна Харамлах сэтгэл, хаягдах зовлон хоёроо өвөртлөөд Халааснаас аа тамхиа гаргаж, итгэлийн галаар асаасан би Ганц нэгээрээ жиргэх шувуудын гунигийг хуваалцаад Газраар хөглөрөх намар хүртэл өлмий доор минь гасласан Чиний явсан тэр өдрийн салхийг би санаж байна Чанад холын шувуу дагаад зэллэснийг санаж байна 2010 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 42 - 0 0 0 - БЭТГЭРСЭН ЗҮРХНИЙ МИНЬ ДЭРГЭД ГЭГЭЭ АСГААЧ Бороо сэтгэлийг минь угааж өдөржин зүсэрлээ Бодолд түүний минь инээсэн дүр хөвөрнө Алгын чинээ зүрх минь чамайг үгүйлэхээр Аньсган доторх гунигийн бороо хацар даган дусална Аядуухан дуслах тэр бороог Аяа, би чамайг гэж бодох юм Рашааны хүрэм гэрэлт цагаан дурсамжууд минь Равдан гуайн уншдаг үлгэрийн шөнө шиг амгалан Бэдэртэй шөнийн зүүдэнд цагаахан хун шиг бууж Бэтгэрсэн зүрхний минь дэргэд гэгээ асгаж, ханьсахад чинь Ирсэн замынх нь цэцэгс хацар дээр нь туяарч Инээмсэглэх бүрд нь улам гэрэлтдэг сэн Дассан сэтгэлд гэгээн дурсамж үлдээсэн Даруухан зантай зэргэлдээх сумын охин минь 2002 он
43 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ МЯНГАН ЖИЛ Үдэш оройн болзоонд Үнэрээ шингээсэн бүсгүйг Үгүйлэхийн сайхантай ханьсаж Үүрийн гэгээг сөхөж алхаллаа Үймж хийсэх навчис хүртэл Өлмий үнсэн таалах шиг боллоо Маралын гэгээнээр хайраа гэрэлтүүлж Мянган жил түүнийхээ дэргэд амьдрах юм сан 2014 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 44 - 0 0 0 - ОДНЫ ГЭГЭЭТЭЙ ЧИ МИНЬ Мичид гялалзах үдшийн тэнгэр дор болзоонд зогсоход Мэлмэрээ хөнгөн гуниг сархадын аагаар хөлчүүрхэх Мэлтийсэн дугариг сарны туяанд цэцэг цоморлигоо нээж Миний хонгорын царай сарны гэрэлтэй хосолно Шөнийн зэгэл бүрэнхийд дурлалын үнэрээр мансуурч Шивнэсэн зөөлөн үнсэлт минь шүүдэр болон тунарахуй Сэвшээ салхины үнэрээс үүрийн цолмон гэрэлтэхэд Сэтгэлийн хайлан чи минь гэрийнхээ зүгт одно Шөнөөр дэлгэрсэн цэцэг үзэмжээ хумихад Шүлгийн гэгээн мөрнөөс уй харамсал үгүй үлдэнэ Мөр дагасан гэзгээ салхин зүг рүү шидээд Маргааш шөнө дахин зүрхэнд минь ургах цэцэг нь чи юм 2003 он
45 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ СҮРЭГ ШУВУУГ ҮРГЭЭХ ГЭГЭЭ ТУНАРУУЛСАН ХАРЦ Билгүүн тэргэл сар дорно зүгээс асгарч Бидэн хоёрын алганд цагаан шөнө унадаг сан Аясын зөөлөн салхи шанхны чинь үсээр оролдоход Алдчих вий гэж чамайгаа би тэвэрдэг сэн Ялдамхан түүнийг гэзгээ задлахын цагт Ямар сайхан үнэр сэтгэлийг минь ариусгадаг гээч Сүрэг шувууг үргээх гэгээ тунаруулсан харцнаас нь Сүүн сэтгэл эгшиглэж, зүрхний минь гүнд цуурайтдаг Амгалан салхи энгэр заамаар хэсүүчлэхэд Аядуухнаар мөр юуг минь түшдэг сэн Аниргүйн дундах орчлон зүүрмэглэх төдий болоход Асаж бадамласан хайраар хацрыг чинь би илбэдэг сэн Дүүрэн сартай шөнүүдээс олныг ингэж өнгөрөөсөн Дурлалт охин минь би чамд хайртай 2003 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 46 - 0 0 0 - * * * Цас орж гэнэ ээ Манай нутагт Ижий минь намаржаандаа байгаа юм сан... 2006 он
47 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Ганц ангиртай нуур Ганц ч ангиргүй болоход Гадаа хоосон... 2007 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 48 - 0 0 0 - * * * Бүсгүйн уруул шиг нойтон цас Бүхий л хорвоог үнгэн таалж байна Улам зузаан орох нь дээ, энэ сайхан цас Улан дороо яаж гишгэнэ дээ 2015 он
49 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Уулын цоорхойд унасан Улбар ганц навч Андыг минь санагдуулчихлаа 2019 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 50 - 0 0 0 - * * * Сохор бүсгүй Шоргоолжны гүйх чимээг сонсдог Шаналан нь тэр байдаг 2007 он