51 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Өндгийг өндгөөрөө биш Зүрхээрээ тэмтэрвэл Дэгдээхэй болно 2006 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 52 * * * Халуун говийн тансаг цэцгийг Хамгийн түрүүнд би үнэрлэх дуртай Хацраас нь нар үнэртсэн тэр цэцгийг Хасын сарнаар тэврэх би дуртай 2022 он - 0 0 0 -
53 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Уулаараа цастай Уйтгарт шаргал өдрүүдийг Уруулаараа согтоох бүсгүй гэдэг НАМАР... 2019 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 54 - 0 0 0 - * * * Бодол дундуураа бодол урсгаад Борог өвсний чимээнд суух сайхан Болжмор шувууд хашаан дээр суусныг үзээд Бодол дундуураа бодол урсгах мөн сайхан 2016 он
55 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Араг үүрсэн эмэг эх минь Зэрэглээ шиг алхдаг хөндий Ааруул хормойлсон насандаа Зээр шиг гүйж явсан Могойн гол минь 2007 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 56 - 0 0 0 - * * * Яасан тансаг аялгуу вэ Бүсгүй хүний инээд шиг Яасан сайхан дарс вэ Бүсгүй хүний уруул шиг... 2008 он
57 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Ухааны уужмыг нь бодохоор Уртын дуу шиг миний аав Таны минь хайчилсан үнэгний Нулимс дуслах шиг Та ийм их зовлонгийн ачааг Таван үрээсээ Нууж явсан гэж үү 2015 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 58 - 0 0 0 - * * * Мөрөөдлийн минь мөчир дээр бор шувуу суугаад Салхи дуудан жиргээд байна Мөдхөн хажууханд өвгөн хэрээ суугаад Салхи сөрөн гуаглаад байна Өдөт хоёр шувуу өрөөсөн далавчаа өргөх нь Өөрийг минь дуугар гэж байгаа юм болов уу 2007 он
59 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Буйдхан хээрийн Будаггүй уруулт минь Бургаст голын Зүггүй салхин минь Зовлон юм даа, чи Зовохдоо жаргаж үзэв ээ, би 2005 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 60 - 0 0 0 - * * * Орвог гашууны бор толгой уулсын харуул Овоон ингэний булаг лусын харуул Оюун түлхүүр, Монголын нууц товчоо номын харуул 2006 он
61 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - * * * Буурал уулсын орой тэгшхэн Будан ороолдсоор ширээ шиг болсон Буурал өвгөдийн үг нь үнэн Буян ороолдсоор сүм шиг болсон 2012 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 62 - 0 0 0 - * * * Намайг хөглөөч бүсгүй минь Ганцхан чиний өмнө Гитар шиг хөгжимдөх хүсэл байна Намайг хөгжимдөөч бүсгүй минь Ганцхан чиний л төлөө Хамаг утсаа тасалмаар байна 2013 он
63 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ ЦЭЦГЭН ИНЭЭДТЭЙ ЧИ МИНЬ Нар шиг итгэлд чинь дулаацан Сар шиг царайнд чинь дурлан Намар шиг бодолд чинь ганцаараа Зүүд шиг хайранд чинь хоёулаа ДХ: Сэтгэлийн инээд чинь дулаахан Итгэлийн гэгээ нь тунгалагхан Хайрын харц чинь дөлгөөхөн Ханийн тэнгэр минь цэлмэгхэн Ус мөрөн шиг тунгалагхан чи минь Урины яргуй шиг сайхан төржээ Хайрлаж суухад бүхнийг мартаад Хаврын нуур шиг уярлаар дүүрчээ ДХ: Сэтгэлийн инээд чинь дулаахан Итгэлийн гэгээ чинь тунгалагхан Хайрын харц чинь дөлгөөхөн Ханийн тэнгэр минь цэлмэгхэн 2015 он - 0 0 0 -
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 64 Аялгууг МУУГЗ М.Хатанбаатар ИЖИЙДЭЭ ЯАРАХ СЭТГЭЛ Цэцгийн дэлбээ жиндсэн Будант намрын өглөөгүүр Цээж дарсан хөндүүртэй Ижийгээ зүүдлэн сэрлээ, би Аяс аясхан өдрүүд Ангирын цуваа шиг алсраад Араг үүрсэн ижийгээ Алсаас л хайрлаж суух юм даа Өвсний шилбэ даарсан Хяруут намрын өглөөгүүр Үс нь буурал ижийгээ Зүүдлэн зүүдлэн сэрлээ, би Аяс аясхан өдрүүд Ангирын цуваа шиг алсраад Араг үүрсэн ижийгээ Алсаас л хайрлаж суух юм даа Өрхний оосор дэрвэсэн Салхит намрын өглөөгүүр Үнэн худлын хорвоод Ижийгээ санахаар ариусдаг аа Аяс аясхан өдрүүд Ангирын цуваа шиг алсраад Араг үүрсэн ижийгээ Алсаас л хайрлаж суух юм даа 2018 он - 0 0 0 -
65 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ - 0 0 0 - Аялгууг МУСТА О. Амарсайхан ИЖИЙ НУТАГ Зүрхэн тарнитай уулс минь Зүүдэнд ирж сүмбэрлэнэ Зүсэрсэн цагаан бороо нь Сэтгэл норгож шивэрнэ Ай хөөрхий зүүдэн нутаг минь Асгарсан цагаан бороотой ижий нутаг минь Дэрвээд ниссэн эрвээхэй нь Цэцгээн үгүйлж буухаар нь Дүүрээд байсан нулимс минь Сэтгэл норгож шивэрнэ Ай хөөрхий зүүдэн нутаг минь Аньсага норгож мэлмэрүүлсэн ижий нутаг минь Уран дуутай хөхөө нь хө Зүүдэнд ирж донгодно оо Уулын цэнхэр яргуй нь хө Зүрхэнд ирж дэлбээлнэ ээ Ай хө зүүдэн нутаг минь Алаг цэцгэн нөмрөгтэй ижий нутаг минь 2002 он
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 66 ГАРЧИГ ТОТГО ҮГ .......................................................................... 3 БОСГО ҮГ .......................................................................... 6 Гөхөлдэй хайрхан ..........................................................12 Намар-Бороо-Хайр гурвыг нөмрөөд .......................13 Шар хадны гудамжаар ................................................14 Туулын хоёр эрэгт .........................................................16 Хэлхгэр дээлний нударга шиг өдрүүд .......................................................................17 Чиний үнэртэй бороонд зогсох сайхан ..................................................................18 Хөндүүр гунигтай арван долоон ................................19 Сүүлчийн бороо ..............................................................20 Өрөөлдсөн бодол ...........................................................21 Намрын гуниг ..................................................................22 Бор зүрх ............................................................................23 Намар ижий хоёр ...........................................................24 Шаргалтсан дэвтэр .......................................................25 Хөдөө аялгуу ...................................................................26 Амбага минь ....................................................................27 Ханцуй нь сэмэрсэн дээл ...........................................28 Үзэсгэлэн гоо - Яруу найрагчийг ..............................29 Чи бидэн хоёр .................................................................30
67 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Дурлаж байна .................................................................31 Гайхамшигт нэгэн симфони .......................................32 Хүлхэж явдаг чихэр юм, чи ....................................... 33 Чиний ирэх зүг бороон дусал шиг ............................34 Хоёр давхар цагаан байшин .......................................36 Дараа жил ирнэ ..............................................................37 Могойн голын аялгуу ....................................................38 Өлмий дор ........................................................................39 Бэтгэрсэн зүрхний минь дэргэд гэгээ асгаач .......................................................40 Мянган жил ......................................................................41 Одны гэгээтэй чи минь ................................................42 Сүрэг шувууг үргээх гэгээ тунаруулсан харц ...........................................................43 “Хайку” шүлгүүд ........................................................ 44-60 Цэцгэн инээдтэй чи минь ............................................61 Ижийдээ яарах сэтгэл ................................................ 62 Ижий нутаг .......................................................................63
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 68 ISBN: 978-9919-0-0758-4 ННА: 84-5 ДАА: 808.81 Ц-969 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. Á¿òýýëèéí àëèâàà õýñãèéã õýâëýí íèéòëýã÷èéí çºâøººðºëã¿éãýýð õóóëáàðëàõ, êîìïüþòåðûí ñèñòåìä õàäãàëàõ, ýëåêòðîí, ìåõàíèê, õóâèëàí îëøðóóëàõ, áè÷ëýãò áóóëãàõ çýðýã àëèâàà àðãà õýëáýðýýð äàìæóóëàí àøèãëàõûã õîðèãëîíî. Эх бэлтгэгч: Т.Анхбаяр Цаасны хэмжээ: 120х180 1/16 Хэвлэлийн хуудас: 4.5 x.x Хэвлэсэн тоо: 2000 ÁÈÒ ÏÐÅÑÑ ÕÕÊ-ä õýâëýâ. Óòàñ (976) 11 311322
69 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Тэмдэглэл
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 70 Тэмдэглэл
71 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Тэмдэглэл
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 72 Тэмдэглэл
73 САЛХИ ДУУДАН ЖИРГЭЛЭЭ Тэмдэглэл
Лувсанцэрэнгийн ЦЭРЭНЖАРГАЛ 74 Тэмдэглэл