НТАГ - / 2018 / 03 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР
“НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГАЗАР
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОЛГОЛТ, ТӨЛБӨР
ХУРААМЖИЙН БАЙДАЛ, ТҮҮНИЙ ҮР ДҮН”-Д ХИЙСЭН
ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЙЛАН
Улаанбаатар хот
2019 он
1
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
ТОВЧИЛСОН ҮГ
МУ Монгол Улс
ТБОНӨХБАҮХАТХ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
УИХ үйлчилгээ худалдан авах тухай хууль
АДБОУС
ЗГ Улсын Их хурал
ҮАГ Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандарт
БХБ Засгийн газар
НИТХ
УБ Үндэсний аудитын газар
НТАГ Барилга хот байгуулалт
НЗД
ЗД Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
УБЕГ Улаанбаатар
НЗДТГ Нийслэл дэх Төрийн аудитын газар
ГХГЗЗГ
ГЗБГЗЗГ Нийслэлийн Засаг дарга
НЕТГ Засаг дарга
НГА
НГХДБГ Улсын бүртгэлийн ерөнхий газар
НХТЕТГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
НМХГ
НӨХГ Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
НДАА Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар
ДЗД Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
БГД
БЗД Нийслэлийн Газрын алба
СХД Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар
СБД
ХУД Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар
ЧД Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
БНД Нийслэлийн Өмчийн харилцаа газар
НД
БХД Нийслэлийн дотоод аудитын алба
СТӨ Дүүргийн Засаг дарга
ӨГХА
ГА Баянгол дүүрэг
НЭЗЗ Баянзүрх дүүрэг
БОНБҮ Сонгинохайрхан дүүрэг
ГЗБЕТ
ГЗБТ Сүхбаатар дүүрэг
ГЗБ Хан-Уул дүүрэг
ХЕТ
ҮДГ Чингэлтэй дүүрэг
ААНБ Багануур дүүрэг
Налайх дүүрэг
Багахангай дүүрэг
Соёлын төв өргөө
Өмч, газрын харилцааны алба
Газрын алба
Нийгэм эдийн засгийн зорилт
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
Газар зохион байгуулалт
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
Үр дүнгийн гэрээ
Аж ахуйн нэгж байгууллага
3
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Хүснэгтийн жагсаалт
Дугаар Гарчиг Хуудас
11
Хүснэгт 1 2015-2017 оны газартай холбоотой захирамжийн нэгтгэл 13
2 Дүүргүүдийн ГА-ны орон тоо 14
3 Нийслэл, дүүргийн үйлчилгээний байгууллагуудын орон 15
тооны харьцуулалт 18
24
4 НГА-ны бүтэц, орон тоо 25
28
5 Ажлын байрны талбайн хэмжээ
28
6 Иргэд, ААНБ-аас авсан санал /дүүргээр/
29
7 Иргэд, ААНБ-аас авсан санал /оноор/
29
8 Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт
30
9 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан төсөл сонгон
шалгаруулалт 31
10 ГЗБТ-нд тусгаагүй төсөл шалгаруулсан дүүргүүдийн 32
судалгаа 32
32
11 Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газрын 33
зориулалт 35
12 Ашиглалтын байдлын судалгаа 36
13 Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газар
14 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан дуудлага худалдааны
гүйцэтгэл
15 Дуудлага худалдаагаар олгосон газрын зориулалт
16 Газар ашиглалтын байдал
17 Шууд олгосон газрын судалгаа /дүүргээр/
18 Газар ашиглалтын байдал
19 Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар
1 иргэнд 1-ээс дээш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар
20 олгосон газар
21 Зуслангийн зориулалтаар олгосон газар 37
37
22 1 иргэнд 1-ээс дээш зуслангийн зориулалтаар олгосон
газар 39
23 Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд ГЗБТ-ний дагуу 40
41
газар эзэмшүүлсэн газрын судалгаа 41
47
24 Төлөвлөгөө хэтрүүлэн болон төлөвлөгөөнөөс гадуур 49
50
олгосон 50
51
25 НЗД-ын захирамжтай газрын судалгаа 52
54
26 НЗД-ын захирамжаар төрийн байгууллагын хэрэгцээнд
55
эзэмшиж байгаа газрын зориулалтын судалгаа
55
27 Өмчлүүлэхээр төлөвлөсөн 52 байршил 56
28 Өмчлүүлэхээр төлөвлөсөн 68 байршил 57
59
29 ГЗБТ-ний гүйцэтгэлийн судалгаа 60
30 Хууль тогтоомж зөрчин олгосон газрын судалгаа
31 2015-2017 онд хөдөлгөөн хийгдсэн газрын судалгаа
32 Ашиглалтын байдлын судалгаа
33 Газар чөлөөлөлтийн ангилалын судалгаа
34 ГЗБТ-ын төлөвлөгөөнд тусгагдсан газруудыг
санхүүжүүлсэн судалгаа /оноор/
35 ГЗБТ-ын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудыг
санхүүжүүлсэн судалгаа /оноор/
36 Талбайн хэмжээг нэмэгдүүлсэн хэмжээний судалгаа
37 Төлбөрийн график байгуулсан, нэхэмжлэлээр төлүүлэхээр
хуваарь хийсэн жагсаалт
38 Талбайн хэмжээ өсгөсөн байдлын судалгаа /хэмжээ м2/
39 Дуудлага худалдааны анхны үнийн судалгаа
4
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
40 ДЗД нарын захирамжаар талбайн хэмжээ нэмэгдүүлсэн 60
байдлын судалгаа 64
67
41 Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн судалгаа
71
42 НМХГ-ын шийдвэрийн биелэлтийн судалгаа
71
43 2015-2017 онд НГА-ны мэдээллийн санд бүртгэгдсэн
73
барилгын тоо
74
44 2015-2017 онуудад ДГА-ны мэдээллийн 75
санд бүртгэгдсэн барилгын тоо 75
45 2015-2017 онуудад НХТЕТГ-ын мэдээллийн санд 76
77
бүртгэгдсэн ашиглалтад хүлээн авсан барилгын судалгаа 78
78
46 Кадастрын зургийн судалгаа 83
84
47 Түүвэрт хамрагдсан хувийн хэргийн тоо 84
48 Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх ажлын 85
дараалал 85
86
49 Хээрийн судалгааны үед хийх ажлын судалгаа 86
87
50 Түүвэрт хамрагдсан хувийн хэргийн судалгаа
87
51 НЗД-ын захирамжтай хувийн хэргийн бүрдлийн жагсаалт
88
52 ДЗД нарын захирамжтай хувийн хэргийн бүрдэл
89
53 Төсвийн санал, батлагдсан төсвийн судалгаа 90
90
54 Газар эзэмшигч, ашиглагч иргэн, ААНБ-ын судалгаа 92
92
55 2015-2017 онд иргэн, ААНБ-д шинээр олгосон судалгаа
56 Газрын төлбөрийн ногдуулалтын давтан тооцоолол
/сая.төг/
57 Орлогын гүйцэтгэлийн судалгаа
58 Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлт
59
60 Батлагдсан зардлын судалгаа
61 Газрын төлбөрийн орлогын тодорхой хувийг зарцуулсан
арга хэмжээний судалгаа
62 Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас орох
орлогын төлөвлөгөө
63 Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газрын судалгаа
64 Төвлөрүүлэх боломжит орлогын судалгаа
65 Төвлөрүүлэх боломжит орлогын судалгаа
66 Тэмдэгтийн хураамжийн орлогын судалгаа
67 Илүү хураасан тэмдэгтийн хураамжийн судалгаа
68 Газар олголтын байдал /оноор/
Графикийн жагсаалт
Дугаар Тайлбар Хуудас
Дүрслэл 1 Аудитын түүвэрт хамрагдсан байдал 39
65
2 Шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанын судалгаа
Зургийн жагсаалт
Дугаар Тайлбар Хуудас
31
Зураг 1 Төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газрын ашиглалт 31
31
2 Мөн адил 31
33
3 Мөн адил 33
4 Мөн адил 5
5 Дуудлага худалдаагаар олгосон газрын ашиглалт
6 Мөн адил
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Мөн адил 33
33
8 Мөн адил 34
9 Хууль бусаар төлөвлөлтгүй олгосон газрын ашиглалт 34
10 Мөн адил 34
11 Мөн адил 34
12 Мөн адил 39
13 Зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын ашиглалт 39
14 Мөн адил 39
15 Мөн адил 39
16 Мөн адил
17 Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгосон газрын 42
ашиглалт 42
18 Мөн адил 42
19 Мөн адил 42
20 Мөн адил 45
21 Гадаадын иргэн ААНБ-д олгосон газрын ашиглалт 45
22 Мөн адил
23 Мод үржүүлгийн зориулалтаар олгосон газрын ашиглалт 59
24 Талбайн хэмжээ нэмэгдүүлсэн газрын ашиглалт 59
25 Мөн адил 59
26 Мөн адил 59
27 Мөн адил 61
28 Мөн адил 61
29 Мөн адил 61
30 Мөн адил 61
31 Мөн адил
Хавсралтын жагсаалт
Дугаар Тайлбар Хуудас
98
Хавсралт 1 Нийслэл, дүүргийн ГА-дын бүтэц, орон тоо,чиг үүргийн харьцаа 99-100
101
2 Чиг үүргийн ангилал 101-102
3 Хяналт шалгалт болон гэрээ дүгнэсэн байдал 102
4 УБ-ын бүс болон хот орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийн чиг 103
хандлагатай уялдсан байдал 104
104-105
5 Нийслэлийн ХЕТ-ний хот байгуулалт, суурьшлын тогтолцооны 105
хэсгийн төлөвлөлттэй уялдсан байдал
106
6 ГЗБ-ын төлөвлөгөө боловсруулах бэлтгэл үе шатанд холбогдох 106-107
судалгаа авсан эсэх жагсаалт 107-108
108-109
7 Иргэд, ААНБ-аас авсан санал 109-110
111
8 Тухайн жилийн ГЗБТ боловсруулсан байдал
9 Нийслэл дүүргийн ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөө
боловсруулах аргачлалын 1.2-т заасан тавигдах шаардлагууд
10 Нийслэл дүүргийн ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөө
боловсруулах аргачлалын 1.3-т заасан баримтлах зарчмууд
11 Дуудлага худалдааны анхны үнэ дээр нэмэгдүүлсэн жагсаалт
12 Зориулалт бусаар газар эзэмшиж байгаа төсөвт байгууллагын
жагсаалт
13 Зориулалт өөрчилсөн төсөвт байгууллагын жагсаалт
14 Гадаадын иргэн ААНБ-д шинээр олгосон газрын жагсаалт
15 Зориулалт харгалзахгүй, дуудлага худалдаа зохион байгуулаагүй
олгосон газрын жагсаалт
6
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
16 Газар ашиглах эрхийн хугацаа дуусаж, сунгуулах хүсэлт гаргаагүй 111
байхад цуцлах арга хэмжээ хэрэгжүүлээгүй жагсаалт
17 Газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй жагсаалт 113
18 Эзэмших эрх олгосон газрыг шилжүүлсэн жагсаалт 113
19 Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэн, 114-120
ААНБ-ын газар ашиглалт
20 Мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байгаа газар нь 120
мэдээллийн санд бүртгэлгүй иргэн, ААНБ-ын жагсаалт
21 Суурь үнийг ялгавартайгаар тогтоосон жагсаалт 121
22 Торгууль тооцсон байдал 121-122
23 Маргааны төрөл 122
24 Шүүхийн шийдвэрийн нэгтгэл 122-124
25 Шинээр газар эзэмших, ашиглахад бүрдүүлэх материал 124-125
26 Захирамжтай холбоотой гарч буй зөрчлүүд 125-126
27 Ашиглагддаг программ хангамж 126
28 НД-ийн ГА дуудлага худалдааны анхны үнийг үндэслэлгүйгээр 126-127
буруу тооцоолсон байдал
29 Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэр бүлийн 127
хэрэгцээний зориулалтаар газар ашиглаж байгаа гадаадын иргэд
30 2015-2017 онд иргэдээс илүү хураасан тэмдэгтийн хураамжийн 127-128
дүн
31 2015-2017 онд ААНБ-аас илүү хураасан тэмдэгтийн хураамжийн 128-132
дүн
7
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Аудитын зорилт, арга зүй, стандартын талаарх мэдэгдэл
Аудит хийх Аудитыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар
үндэслэл: тогтоол, МУ-ын Ерөнхий аудиторт Үндэсний аудитын газраас
Аудитын 2018 онд нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн,
зорилт: Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон НТАГ-ын бүрэн
эрхийн хүрээнд хийв.
Хамрах Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт,
хүрээ: төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд дараах чиглэлээр
аудит хийж дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулж холбогдох
Аудитын байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхэд аудитын зорилт
арга зүй: чиглэгдэв.
Хүндрэл, Аудитын гол зорилтыг хангахын тулд дараах дэд зорилтуудыг
бэрхшээл дэвшүүлж, хэрэгжүүлсэн.
Нийслэл, дүүргийн ГА-ны бүтэц, зохион байгуулалт, чиг
үүргийн хэрэгжилт үр нөлөөтэй эсэх
Нийслэл, дүүргийн ГЗБ-ын төлөвлөлт үр дүнтэй эсэх
Газар олголтын үр дүн болон зохион байгуулалтад тавих
хяналт үр нөлөөтэй эсэх
Газрын мэдээллийн сангийн хөтлөлт үр дүнтэй эсэх
Газрын төлбөрийн хураамжийн төлөвлөлт, хураалт үр
ашигтай эсэх
Аудитыг Нийслэл, дүүргийн ГА-дын бүтэц, орон тоо, чиг үүргийн
хэрэгжилттэй холбоотой тайлан, УБ хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө, 2015-2017 оны ГЗБТ-ний төлөвлөлт, хэрэгжилт, үр
дүн, иргэн ААНБ-д газар ашиглах эзэмших эрх олгосон
шийдвэрүүд, газрын кадастрын бүртгэл, газрын төлбөрийн
орлогын төлөвлөлт, ногдуулалт, төвлөрүүлэлт, тайлагналтай
холбоотой баримт материалууд, холбогдох тооцоолол,
судалгаа, дүн шинжилгээ, бусад баримт, мэдээлэлд тулгуурлан
гүйцэтгэв.
Аудитад Нийслэл, дүүргийн ГА-дын үйл ажиллагааг аудитын дэд
зорилтод хамаарах асуудлын хүрээнд шалгасан. Аудитын дэд
зорилт, асуудлын шинжилгээнд тусгагдаагүй бусад чиглэлээр
үйл ажиллагааг үнэлж, дүгнэх зорилго агуулаагүй болно.
Аудитын хамрах хүрээ нь 2015-2017 оны үйл ажиллагааг
тусгасан боловч шалгаж буй асуудлын онцлог байдлаас
шалтгаалан тодорхой асуудлаар өмнөх болон дараа онуудын
холбогдох баримт материалыг шалгасан.
Аудитыг АДБОУС 300, 3000-3100 үндэслэн боловсруулсан
гүйцэтгэлийн аудитын журмыг баримтлан холбогдох албан
тушаалтнуудтай уулзалт, ярилцлага хийх, асуулга, судалгаа
авах, мэдээ, тайланг судалж, санхүүгийн тайлангийн болон
нөхцөл байдлын шинжилгээ хийх зэргээр аудитын хөтөлбөр,
горим, асуудлын шинжилгээ, шалгах хуудасны дагуу нотлох зүйл
цуглуулж, ажлын баримт боловсруулж, аудитын дүнд үндэслэн
дүгнэлт, зөвлөмж боловсруулав.
Тодорхой шалтгаануудын улмаас МУ-ын Ерөнхий аудиторын
орлогч бөгөөд тэргүүлэх аудиторын 2019 оны 01 дугаар сарын
8
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
03-ны өдрийн 02/04 дугаар албан бичгээр өгсөн зөвшөөрлөөр
аудитын хугацаа 2019 оны 03 дугаар сарын 15 хүртэл сунгагдсан.
Мөн НТАГ-ын дарга тэргүүлэх аудиторын 2019 оны 01 дүгээр
сарын 04-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар аудитын багийн
бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэчлэн томилогдсон.
Аудитын урьдчилсан судалгааны явцад хэрэгжүүлсэн горим,
сорил, дүн шинжилгээ, ярилцлагын явцад тодорхойлогдсон
эрсдэлийн үнэлгээнд өөрчлөлт ороогүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3.1, 39.1 дэх хэсэгт
заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид газрын гэрчилгээ
шинээр олгох, сунгах, шилжүүлэх орлогууд хамаарч байгаа тул
аудитын багаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 5 дугаар бүлгийн
5.2.2, 5.2.3 дахь дэд асуултуудыг нэгтгэсэн болно.
Газрын тухай хуулийн 23.2, 23.2.4, Тусгай хамгаалалттай газар
нутгийн тухай хуулийн 36.1 дахь хэсэгт заасны дагуу улсын
тусгай хэрэгцээ болон тусгай хамгаалалтай газрын ГЗБ-ыг
Төрийн захиргааны төв байгууллага буюу БОЯ-наас эрхэлж
холбогдох шийдвэрийг гаргадаг. Иймд энэ асуудал Төрийн
аудитын тухай хуулийн 15.21, 15.2.12 дахь заалтын дагуу НТАГ-
ын аудит хийх бүрэн эрхэд хамаараагүй учир 3.1.5 дахь дэд
асуултын хүрээнд холбогдох ажиллагаа хийгдээгүй.
Аудитын явцад олж цуглуулсан баримт, мэдээлэл, судалгаанд
олон талын дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад аудитын багт
цаг хугацаа давчуу байсан.
Аудитад дараах хууль, эрх зүйн актыг шалгуур болгон авч үзлээ.
Газрын тухай хууль
Газрын төлбөрийн тухай хууль
Хот байгуулалтын тухай хууль
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль
Геодези зураг зүйн тухай хууль
ЗГ-ын 1997 оны “Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар
авах зарим арга хэмжээний тухай” 152 дугаар тогтоол
2003 оны “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 205 дугаар
тогтоол
2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх,
эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”,
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах
журам”.
Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дугаар
тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн
дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”
2018 оны 15 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших,
ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг
тодорхойлох аргачлал”
ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 28 дугаар тушаалаар батлагдсан
“Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам”
1 15.2.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ:
2 15.2.1.орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх;
9
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Аудит 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших,
хийсэн ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”
багийн Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2008 оны 133 дугаар
бүрэлдэхүүн тушаал
2011 оны 531 дугаар тушаалаар батлагдсан Газрын төлбөр
Аудитын ногдуулах аргачилсан заавар”
хугацаа 2013 оны 193 дугаар тушаалаар батлагдсан Нэгж талбарын
хилийн эргэлтийн цэг, тэмдэгтийн загвар”
2016 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын
мэдээллийн санг ажиллуулах журам”
2016 оны 06 дугаар тушаалаар батлагдсан "Нэгж талбарын
хувийн хэргийн загвар батлах тухай 2016 оны 169 дугаар
тушаал
2016 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Мэдээллийн
төвөөс баримт /нууц болон нууц биш/ ашиглуулах, буцаан авах
журам”
Холбогдох бусад хууль эрх зүйн актууд.
Аудитыг Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга бөгөөд аудитын
менежер Н.Энхбат удирдаж, ахлах аудитор С.Зоригт,
Л.Саранбаатар, Б.Номинбаатар, аудитор Б.Билэгт, Ш.Одням,
М.Нарангэрэл, Д.Дариймаа, Ж.Жавзанпагма, ҮАГ-ын Тамгын
газрын Мэдээллийн технологийн албаны мэргэжилтэн
Ж.Чинбат, гэрээт ажилтан О.Майцэцэг нар гүйцэтгэв.
Аудитыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04
дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжүүлэв.
10
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Нийслэл, дүүргийн ГА Эрхэм зорилго нь “Газрын тухай багц хууль, МУ-ын ЗГ-ын
үйл ажиллагааны хөтөлбөр, НЭЗЗ болон НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр,
НЭЗЗ НИТХ, НЗД-аас газрын талаар баримтлах бодлого, шийдвэрийг
хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, мэргэжил арга
зүйгээр ханган ажиллахад оршино.” гэж тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 23.3, 23.4 дэх хэсэгт нийслэл, дүүргийн ГА-ны эрх
хэмжээг тодорхойлжээ. ГХГЗЗГ-ын дарга, НЗД-ын 2016 оны А/223-А/677 дугаар
хамтарсан тушаал, захирамжаар НГА-ны дүрмийг баталжээ. Дүрэмд заасны дагуу
НГА нь дарга, 2 орлогч даргын орон тоотой байна.
НГА-ны даргыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын даргатай зөвшилцөн НЗД томилохоор тусгажээ. Харин ГА-ны дарга
нь орлогч дарга нарыг томилж чөлөөлөхдөө газрын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын дарга болон НЗД-тай, дүүргийн ГА-ны даргыг
холбогдох ДЗД-тай тус тус зөвшилцөхөөр зохицуулжээ.
ГА-ны бүтэц, орон тооны хязгаарыг Газрын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага баталж байна. Дүрэмд ГА нь 40 чиг үүргийг
хэрэгжүүлэхээр тусгасан. ГХГЗЗГ-ын дарга, НЗД-ын 2013 оны А-9,/А-24 дугаар
хамтарсан тушаал, захирамж, НЗД-ын 2013 оны А/23 дугаар захирамж, НӨХГ-ын
даргын 2013 оны Б/06 дугаар тушаалуудаар НӨХГ-ын бүтцэд Нийслэлийн ГА-ны
бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг оруулан нийт 255, үүнээс ГА-ны 150 орон тоог
баталжээ.
2016 оны ЗГ-ын 8 дугаар тогтоол, НЗД-ын 2016 оны А/626 дугаар
захирамжаар ГА-ны чиг үүргийг НӨХГ-аас салгаж, ГХГЗЗГ-ын даргын 2016 оны
А/224 дүгээр тушаал болон НЗД-ын 2016 оны А/635 дугаар захирамжийг үндэслэл
болгон ГА-ны даргын 2016 оны А/01 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц, орон
тоо батлагдсанаар тус алба нь 8 хэлтэс, 9 дүүргийн ГА, нийт 178 ажилтан, албан
хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсан.
Тус байгууллагын бүтэц, зохион байгуулалт дараах байдалтай байна.
Үүнд:
o Дүүргийн ГА-д нь бүтэц, зохион байгуулалтын хувьд адил боловч 1 ажилтанд
ногдох хүн ам, газар нутгийн хэмжээ болон хороодын тоо өөр;
o НГА-ны орон тоо бусад төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас их,
дүүргүүдийн ГА-ны орон тоо нь бага байгаа нь төрийн анхан шатны
үйлчилгээг иргэдэд өдөр тутам хүргэдэг дүүргүүдийн ГА-нд ачаалал их ирдэг,
үйлчлүүлэгчээс өдөр тутам үйлчилгээ авахаар ханддаггүй НГА-ны бүтэц шат
дамжлага ихтэй байна;
o Аудитад хамрагдсан 2015-2017 онд 2 өөр бүтэц зохион байгуулалтаар
ажиллаж, дүрэм, чиг үүрэг нь мөн харилцан адилгүй мөрдөгдөж ирсэн;
o Нийслэл, дүүргийн ГА-д нь 2012 оноос хойш бүтэц, зохион байгуулалтын
хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд /2012-2017/ 3 удаа өөрчлөгдсөн нь
хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, дүрэм, чиг үүрэг, мэргэжлийн боловсон
хүчний ажиллах байдал зэрэг нь тогтворгүй байна.
11
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Нийслэл, ДЗД-ын захирамжаар 2015-2017 онд шинээр 43 866 иргэн, ААНБ-д
23 187.1 га газрыг газар эзэмших, ашиглах эрх олгосон, 37 605 иргэн, аж ААНБ-ын
13 947.6 га газрын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх, хугацаа сунгах,
талбайн хэмжээ зориулалт өөрчлөх зэргээр хөдөлгөөн хийсэн.
Мөн НИТХ-ын 2013 оны 10/39 дугаар тогтоолоор 7 дүүргийн 52 байршилд
15 309 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд
өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2014-2016 онд үйл ажиллагааг цахим
системээр зохион байгуулж 5 удаагийн сонгон шалгаруулалтаар 42 байршилд
3501.1 га газрыг 69836 иргэнд өмчлүүлжээ.
Аудитад хамрагдсан байдал:
o Төсөл сонгон шалгаруулалт: 25 удаагийн газар эзэмшүүлэх төсөл сонгон
шалгаруулалт зохион байгуулж, 452 иргэн, ААНБ-д 1564.55 га газрыг
эзэмшүүлснээс 256 иргэн ААНБ-д эзэмшүүлсэн 813.8 га газар;
o Дуудлага худалдаа: НГА, БНД, НД, БХД-ийн ГА-наас 2015-2017 онд 20
удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, 46 иргэн, ААНБ-д
эзэмшүүлсэн 117.0 га газар;
o Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон: БГД,
БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, БНД, НД 1201.1 га газрыг 485 иргэн, ААНБ-д
дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон шалгаруулалт
зарлалгүйгээр шууд олгосны 99 иргэн, ААНБ-ын газар;
o Гэр бүлийн хэрэгцээний зориулалт: 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр 157 715
иргэнд, нийт 4958.1 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж, 30 365 иргэнд
2 358.4 га газрыг эзэмшүүлснээс 750 хувийн хэргийг хамруулсан. Харин
газар ашиглалтын байдлыг үзээгүй;
12
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Зуслангийн зориулалт: СХД, СБД, ЧД, НД 2015-2017 оны ГЗБТ-нд 478.8 га
газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж, 8728 иргэнд 560,33 буюу 14.6%-иар илүү
га газрыг эзэмшүүлсний 290 нь аудитад хамрагдсан;
o Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ: 543 байгууллагад 18042 га газар
олгосон газар бүгд хамрагдсан;
o Гадаадын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой: 2015-2018 онд 354 гадаадын
иргэн, хуулийн этгээдтэй холбоотой 658.0 га газарт хугацаа сунгах,
зориулалт өөрчлөх, эрх шилжүүлэх, шинэ олголт зэрэгтэй холбоотой
шийдвэрүүд гарсан. Үүний 25-ын ашиглалтын байдалтай танилцсан;
o Мод үржүүлгийн зориулалт: Шинэ олголт, шилжилт хөдөлгөөн хийгдсэн,
хугацаа сунгасан төрлийн захирамжийг хамруулан шалгахад нийт 203 иргэн,
ААНБ байгууллага 633.8 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшсэн
нь бүгд хамрагдсан;
o Газар чөлөөлөлт: ГЗБТ-нд 116 байршлын 555.44 га газарт чөлөөлөлт
хийхээр тусгаж, 0.17% буюу 0.95 га газрыг чөлөөлсөн, 99.83% буюу 555.27
га газарт чөлөөлөлт хийгдээгүй байна. Газар дээр нь 10-ийг /8.5%/ үзсэн;
o Талбайн хэмжээ нэмэгдүүлсэн: 550 иргэн, ААНБ-ын эзэмших ашиглах 460.8
га газрын талбайн хэмжээг 321,6 га-гаар нэмэгдүүлсэн нь бүгд хамрагдсан
болно.
13
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
БҮЛЭГ 1 Нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, зохион байгуулалт,
чиг үүргийн хэрэгжилт үр нөлөөтэй эсэх
1.1. Байгууллагын бүтэц үр дүнтэй зохион байгуулагдсан уу?
1.1.1. Бүтэц, орон тоо хууль болон дүрмээр хүлээсэн чиг үүргээ
хэрэгжүүлэхэд хангалттай юу?
1.2. Нийслэл, дүүргийн ГА-ны бүтэц, орон тоо хууль болон дүрмээр хүлээсэн чиг
үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай эсэхийг судлахын тулд орон тоог нь хүн ам,
газар нутгийн хэмжээ болон хороодын тоотой харьцуулах, төрийн үйлчилгээ
үзүүлдэг бусад байгууллагын орон тоотой харьцуулах зэргээр 1 ажилтанд
ногдох ажлын ачааллыг;
1.3. Хэлтэс тус бүр ямар чиг үүргийг хэдэн ажилтантайгаар гүйцэтгэж байгаа
судалгааг гаргаж тэдгээрийн өсөлт бууралт, ажлын ачааллыг тооцож
батлагдсан бүтэц, орон тоо нь хүрэлцээтэй байгааг тус тус тооцлоо.
Хүснэгт 2: Дүүргүүдийн ГА-ны орон тоог хороо, хүн амын тоотой
харьцуулсан судалгаа
Нийслэл, Хүний тоо Хороон ГА-ны 1 ажилтанд 1 ажилтанд Газар
нутгийн
№ дүүргийн нэр /2016 он/ ы тоо ажилтны тоо ноогдох ноогдох хэмжээ
/.мян.га/
хүний тоо хорооны
29.5
тоо 1244.1
208.4
нийт ГЗБ 1200.6
484.7
1 БГД 221,384.0 23 11 7 31,626.3 3.3 89.3
687.6
2 БЗД 336,932.0 28 18 14 24,066.6 2 620.2
140.0
3 СБД 138,047.0 20 12 9 15,338.6 2.2
4 СХД 322,458.0 32 12 9 35,828.7 3.6
5 ХУД 169,726.0 16 12 8 21,215.8 2
6 ЧД 159,051.0 19 18 13 12,234.7 1.5
7 НД 36,911.0 7 10 7 5,273.0 1
8 БНД 28,787.0 5 10 6 4,797.8 0.8
9 БХД 4,100.0 2 21 4,100.0 2
Нийт 1,417,396.0 152 105 74
1.4. Хүснэгтээс харахад дүүргийн 1 ажилтанд ногдох харьцаа харилцан адилгүй
байна. Тухайлбал:
o СХД, ХУД, СБД-ийн ГА тус бүр 12 орон тоотой. Гэтэл СХД-т хүн амын 22.7%
буюу 1 ажилтанд 35.2 мянга, ХУД-т 11.9% буюу 21.2, СБД-т 9.7% буюу 15.3
мянган хүн ногдож байгаа;
o БЗД, ЧД-ийн ГА тус бүр 18 орон тоотой, Гэтэл БЗД-т хүн амын 23.7% буюу 1
ажилтанд 24.0 мянга, ЧД-т 11.2% буюу 12.2 мянга хүн ногдож байхад орон
тоо нь тус тус ижил байна.
o Газар нутгийн хэмжээгээр БЗД, СБД-үүд бусад дүүргүүдээс илүү байхад
харилцан адилгүй тогтоосон байна.
o Мөн 1 ажилтанд ногдох хамгийн их хороо СХД-т 3.6 нэгж байхад хамгийн бага
хүн БНД-т 0.8 нэгж байна. Энэ нь 2.8 нэгж илүү буюу 3.3 дахин их хороо
ногдож байна.
1.5. Дээрх үзүүлэлтүүдээс дүгнэхэд дүүргийн ГА-д нь бүтэц, зохион байгуулалтын
хувьд ижилхэн боловч 1 ажилтанд ногдох хүн ам, газар нутгийн хэмжээ болон
хороодын тоо болон бусад шаардлагатай үзүүлэлтийг харгалзалгүй орон тоог
харилцан адилгүй баталсан байна.
1.6. Дүүргүүдийн ГА-д нь бүтцийн хувьд албаны дарга, газар зохион байгуулагч,
мэргэжилтэн, төлбөрийн байцаагч, санхүү бүртгэлийн ажилтан, архив бичиг
хэргийн ажилтан гэсэн зохион байгуулалттай, дотроо нэгжгүйгээр ижилхэн
батлагдсан байна.
14
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
1.7. ГА, нийгмийн даатгал, халамж, улсын бүртгэл зэрэг байгууллагуудаас
иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг үйл ажиллагааны зарчим ижил тул эдгээр
байгууллагуудын орон тоог харьцуулж үзлээ.
Хүснэгт 3: Нийслэл, дүүргийн үйлчилгээний байгууллагуудын
орон тооны харьцуулалт
№ Дүүргийн нэр ГА Нийгмийн Улсын Хөдөлмөр
даатгал бүртгэл халамж
1 НГА 73 25 48 18
2 БГД 11 52 24 18
3 БЗД 18 53 23 71
4 СБД 12 56 17 31
5 ЧД 12 42 19 48
6 ХУД 12 50 21 37
7 СХД 18 57 27 32
8 НД 10 16 9 30
9 БНД 10 14 9 18
1 БХД 26 56
0
Нийт 178 371 202 309
1.8. Судалгаанаас харахад ГА-дын нийт ажилтнуудын орон тоо нь бусад салбар
байгууллагын орон тооноос бага буюу 1 ажилтан нь 2 ажилтантай тэнцэж
байгааг тоон утгаар нь дүгнэхэд ажлын ачаалал их байна. Харин НГА-ны орон
тоо бусад байгууллагаас 25-55 орон тоогоор их, дүүргийн ГА-дын орон тоо нь
4-53 хүртэл хүнээр бага байна. Энэ нь дүүргүүдийн ГА-дын орон тоог
холбогдох судалгаагүйгээр баталсан байх магадлалтай байна.
1.9. НГА-ны орон тоо бусад байгууллагаас их, дүүргийн ГА-дын орон тоо нь бага
байна. Энэ нь төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд шууд хүргэдэг
дүүргүүдийн ГА-наас НГА-ны бүтэц нүсэр, шат дамжлага ихтэй байна.
1.10. 2015-2017 онд нийслэл, дүүргийн ГА-д нь 2 өөр бүтцээр ажиллаж байсан
бөгөөд чиг үүрэг нь мөн харилцан адилгүй мөрдөгдөж иржээ. /хавсралт №1/
Тухайлбал:
o 2013 онд батлагдсан /2015-2016 оны хооронд мөрдөгдсөн/ бүтэц орон тоо,
дүрмээр орон тооны дээд хязгаар 300-гаас 242 болж 19.3%-иар буурсан ч чиг
үүрэг нь 25-аас 40 болж 37.5% нэмэгдсэн;
o 2016 онд батлагдсан /2016-2017 оны хооронд мөрдөгдсөн/ бүтэц орон тоо,
дүрмээр орон тооны дээд хязгаар 242-оос 178 болж 26.4%-иар буурсан ч чиг
үүрэг нь 40 буюу өөрчлөгдөөгүй;
1.11. Дүүргүүдийн ГА-ны орон тоо, 1 ажилтанд ноогдох хүн ам, газар нутгийн
хэмжээ болон хороодын тоо харилцан адилгүй, бусад байгууллагуудтай
харьцуулахад бага байгаа нь дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд
хангалттай бус байна.
1.12. Дээрх судалгаа, дүгнэлтүүд нь 2015-2017 оны үйл ажиллагаанд хамаарах
бөгөөд НЗД-ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/800 дугаар
захирамжаар НГА-ын үйлчилгээг иргэн, ААНБ-д үзүүлэх үүрэг бүхий гэрээт
ажилтны орон тооны хязгаарыг 24, ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 12 дугаар
сарын 27-ны өдрийн Б/199 дугаар “НГА-ны зохион байгуулалтын бүтэц, орон
тоог батлах тухай” тушаалаар НГА-ын бүтэц, орон тооны дээд хязгаарыг 223
болгон өмнөх бүтцээс орон тоог 55 буюу 24.7 хувиар нэмэгдүүлсэн нь
цаашид ажлын ачааллыг багасгахад нөлөөлөх шийдвэр болжээ.
Дүгнэлт: Нийслэлийн ГА-ны хувьд батлагдсан бүтэц, орон тоо нь хууль
болон дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд боломжтой байна. Харин
15
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
дүүргүүдийн ГА-ны бүтэц, орон тооны оновчтой бус байдлаас шалтгаалж ажлын
ачаалал нь харьцангуй их байжээ.
1.1.2. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан уу?
1.13. “НГА-ны 2017 үйл ажиллагааны тайлан”-д дурдсан судалгаагаар нийт албан
хаагчдын 70.1 хувь буюу 155 албан хаагч газрын харилцааны суурь
мэргэжилтэй, 29,9 хувь буюу 66 албан хаагч эрх зүйч, эдийн засагч, нягтлан
бодогч гэх мэт тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага,
ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдаас бүрдэж байна гэж дүгнэжээ.
1.14. ГА-нд ямар мэргэжилтэй ажилтнууд ажиллах талаар хууль, тогтоомжид
тусгайлан заагаагүй байна. Харин НГА-наас чиг үүргийн хүрээнд тухайн
ажлын онцлогт тохирсон ажлын байрны тодорхойлолт боловсруулж, түүнд
холбогдох шаардлагыг тусгаж байна. Иймд ажилтнууд ажлын байрны
тодорхойлолтод тусгагдсан мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага
хангаж байгаа эсэхийг шалгаж, боловсон хүчин бүрэн эсэхийг тодрууллаа.
1.15. Нийслэл, дүүргийн ГА-ны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг НГА-
ны даргын 2016 оны А/16 дугаар тушаалаар баталсан байна. Ажлын байрны
тодорхойлолтоор тухайн ажлын байранд ажиллах мэргэжлийн шаардлагад
газрын менежмент, кадастр, газар зохион байгуулагч зэрэг буюу газрын
харилцааны суурь мэргэжилтэй байх шаардлага тавигджээ.
1.16. 2016 онд шинэчлэгдсэн бүтэц, орон тоогоор нийслэл, дүүргийн ГА-дын
хэмжээнд нийт 178 ажилтны батлагдан орон тоогоор бүрэн ажиллажээ.
Үүнээс байгууллагын үндсэн болон туслах чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцээр
нь салгаж үзвэл:
o Захиргааны хэлтэст 19.1% буюу 34 ажилтан,
o Санхүүгийн хэлтэст 3.9% буюу 7 ажилтан,
o Газар зохион байгуулалтын мэргэжлийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг
бусад хэлтсүүдэд 77% буюу 137 ажилтан ногдож байна.
Хүснэгт 4: Нийслэлийн ГА-ны бүтэц, орон тоо
№ НГА /2016 оны бүтэц/ Хэлтэс, албадын чиг үүрэгт хамаарах
Үндсэн Бусад
Орон тоо хувь Орон тоо хувь
1 Захиргааны хэлтэс 16 3 13
2 Санхүү, аж ахуйн хэлтэс 7 7
3 Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс 10 10
4 Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэс 8 8
5 Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс 10 10
6 Газрын мэдээллийн технологийн хэлтэс 6 6
7 Газар өмчлөлийн хэлтэс 88
8 Газар чөлөөлөх хэлтэс 88
9 9 дүүргийн ГА 105 84 21
Нийт 178 137 77 41 23
1.1. Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан газар зохион байгуулагч,
инженер, газрын кадастр, архитектор, газар зүйч, геологич, нягтлан бодогч,
эдийн засагч, эрх зүйч, татварын эдийн засагч зэрэг шаардлагатай суурь
мэргэжлийн ажилтнууд ажиллаж байна.
1.2. ГЗБ-г хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хэлтсийн ажилтнуудын 80%-иас
дээш нь 3-аас дээш жил мэргэжлээрээ ажиллаж, салбарын болон бусад
мэргэшлийн сургалтад хамрагдсан, нийт ажилтны 15 буюу 8.4% нь хос
мэргэжилтэй байна.
16
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
1.17. Удирдах албан тушаалтнуудын мэргэжил болон туршлагын байдлыг үзэхэд
БНД-ийн ГА-ны даргаар газрын суурь мэргэжилгүй, багш мэргэжилтэй хүн
ажиллаж, бусад дүүрэг болон НГА-ны удирдлагууд нь 5-аас 20 жил салбартаа
ажилласан мэргэшсэн боловсон хүчин байна.
Дүгнэлт: Ажлын байрны тодорхойлолт болон чиг үүрэгтэйгээ уялдсан
мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байна.
1.2. Хууль, дүрмээр хүлээсэн чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлсэн үү?
1.2.1. Чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
1.18. Нийслэл, дүүргийн ГА-ны дүрмээр 40 чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Чиг үүргийг газар зохион байгуулалттайгаар уялдуулан ангилбал үндсэн чиг
үүрэгт 22, туслах чиг үүрэгт 18 чиг үүргийг хамруулахаар байна. /хавсралт
№2/
1.19. Нийслэл, дүүргийн ГА-ны даргын тухайн онуудын үр дүнгийн гэрээнд
тусгагдсаны дагуу жилийн ажлын үр дүн, биелэлтийг дээд шатны байгууллага
болон холбогдох ЗД нар дүгнэхээр байна.
1.20. Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг нийслэл, ДЗД-ын ГА-ны
даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, илтгэх хуудас, ИТХ-ын хяналт,
хөндлөнгийн хяналт, үнэлгээ, энэ аудитын үр дүн болон өмнөх аудитын
зөвлөмжийн хэрэгжилтийн харьцаагаар авч үзсэн.
1.21. Дүрмийн 3.1.1-3.1.40-т заасан үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжилтийг
дээд шатны болон нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллага,
хяналтын нэгжүүд дараах байдлаар дүгнэжээ.
o НЗД-аас НГА-ны үйл ажиллагааны хэрэгжилтийг үр дүнгийн гэрээгээр 2015
онд А, 2016 онд дүгнээгүй, 2017 онд А үнэлгээгээр дүгнэжээ. НЗДТГ-ын
ХШҮХ-ээс НГА-ны үйл ажиллагааг 2015 онд “хангалттай”, 2016 онд үнэлээгүй,
2017 онд “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ тус тус өгсөн. Дүгнэлт, үнэлгээний
дунджаар тооцвол 66.6%-ийн хэрэгжилттэй байна.
o ГЗБГЗЗГ-ын даргын НГА-ны даргатай байгуулсан ҮДГ, түүний илтгэх
хуудасны дүгнэлтээр ”хангалттай”
o Дүүргүүдийн ИТХ-ын 37.7%-д нь хяналт, дүгнэлт гаргаж тогтоолоор баталсан.
o Дүүргүүдийн ЗД-ын ГА-ны даргатай байгуулсан ҮДГ-ний илтгэх хуудасны
44.4%-ийг дүгнэсэн.
1.22. НМХГ, НДАА зэрэг хяналтын байгууллагуудын тайлангаас үзвэл багагүй
зөрчил, дутагдал илэрчээ.
1.23. 2015-2017 оны “Үйл ажиллагааны тайлан мэдээ”, ажлын үр дүнг дүгнэсэн
байдлаас үзэхэд үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж
тодорхойлогджээ.
1.24. Мөн манай газраас 2014 онд хийгдсэн “Газар зохион байгуулалтын зарим
асуудал, газрын төлбөрийн төлөвлөлт, ногдуулалт, төвлөрүүлэлтийн үр дүн”-
д хийсэн аудитаар иргэд, ААНБ-д газар олгохдоо дуудлага худалдаа болон
төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, дуудлага худалдааны анхны үнийг
төлүүлээгүй олгосон зөрчилд 20,463.7 сая төгрөгийн дүнтэй зөрчил арилгах
11 албан шаардлага өгч, 2015 оны 7 дугаар сарын 1-ний дотор арилгаж хариу
мэдэгдэхийг даалгасан ч 10,152.2 сая төгрөгийн зөрчил арилаагүй байсан.
17
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
1.25. НТАГ-ын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1178, 11 дүгээр сарын 30-
ны өдрийн 1533 дугаар албан бичгүүдээр хандаж албан шаардлагын
биелэлтийн ирүүлэх талаар мэдэгдсэн. НГА-ны 2019 оны 1 дүгээр сарын 29-
ний өдрийн 03-09/309 дугаар албан бичгээр ирүүлсэн биелэлтийг тооцвол
дуудлага худалдааны анхны үнэ 4974.0 сая төгрөг төлөөгүй 27 иргэн ААНБ-
ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 48.9%-ийн биелэлттэй, 5,178.2
сая төгрөгийн зөрчил арилаагүй байна.
1.26. Мөн энэ удаагийн аудитаар өмнөх аудитаар гарч байсан зөрчлүүд дахин
давтагдаж байна. Тухайлбал: Дүрмийн 3.1.1-3.1.6, 3.1.8-3.1.11, 3.1.14-3.1.20,
3.1.23, 3.1.29, 3.1.35, 3.1.38-3.1.39-д заасан газар эзэмшүүлэх, өмчлүүлэх,
шинээр олгох, гэрээ байгуулах, дүгнэх, газрын төлбөрийг ноогдуулах, хураах,
газрын зөрчлийг илрүүлэх, маргааныг шийдвэрлэх, дуудлага худалдаа
зохион байгуулах зэрэг чиг үүргүүдийн хүрээнд зөрчил илэрч байна.
1.27. 2015-2016 онд НӨХГ-т ажиллаж байсан Хяналт, шинжилгээ, үнэлгээний
хэлтэс нь НӨХГ, дүүргүүдийн ӨГХА-ны хэмжээнд газрын бодлого, стратеги
төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, өмчийн
болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэн
ажиллаж байжээ. Гэтэл дээрх хэлтэс нь 2016 оны бүтцийн өөрчлөлтийн дагуу
татан буугдаж, НГА дотоод хяналтын нэгжгүй болсон байна. Дотоод хяналт
шалгалтгүй байдал нь зөрчил арилахгүй байгаад тодорхой хэмжээнд
нөлөөлж байна.
1.28. Үйл ажиллагааны тайлан, дээд шатны болон нийслэл дүүргийн төрийн
захиргааны байгууллагууд 37.7-66.6% нь хангалттай гэж дүгнэсэн боловч
зөрчил арилаагүй давтагдаж байна.
1.29. Мөн шат шатны мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн
зөрчлийг бүрэн арилгаагүй, үйл ажиллагаагаа сайжруулах зохион
байгуулалтын арга хэмжээ аваагүй байна.
1.30. Дээрх байдлуудаас дүгнэхэд шат шатны мэргэжлийн байгууллага, нэгж нь
нийслэл дүүргийн ГА-дын 2015-2017 оны үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг
хийж, үндсэн үйл ажиллагаанд нь хамаарах багагүй хэмжээний зөрчил
дутагдлыг илрүүлж, түүнийг арилгах болон шийдвэрлэх асуудлууд, цаашид
гарах эрсдэлээс хамгаалах, хуулийн биелэлтийг хангуулахаар зөрчигдсөн
хууль, журмын заалт бүрээр дүгнэлт, зөвлөмжийг гаргасан нь тухайн
салбарын үйл ажиллагааг сайжруулахад үр дүн өгөхөөр шалгалтын
ажиллагаа болсон байна.
1.31. Хяналт, үнэлгээ хийгдсэн онуудад ГЗБГЗЗГ, НЗДТГ-аас “Хангалттай”,
дүүргүүдийн ИТХ, ЗД нар тухайн дүүргийн ГА-тай байгуулсан ҮДГ, ГЗБТ-ний
хэрэгжилтэд хяналт хийгдсэн 37.7-66.6% нь “Хангалттай”, “Бүрэн хангалттай”
гэж сайн үзүүлэлттэй дүгнэсэн байна.
1.32. Өмнөх алдаа зөрчил давтагдсаар байгаа нь хяналт, шалгалтын
байгууллагуудын зөвлөмжийг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэхгүй
байгаатай холбоотой.
Дүгнэлт: Дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж
зөрчих байдал арилаагүй, хяналт шалгалтын байгууллагаас өгсөн үүрэг
даалгаврын хэрэгжилт хангалтгүй байна.
18
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
1.2.2. Хууль болон дүрмээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд
бэрхшээл гарч байна уу?
Аудитын явцад хийгдсэн зарим судалгаа болон нийслэл, дүүргийн ГА-даас
ирүүлсэн саналд үндэслэн үйл ажиллагаагаа зохион байгуулахад бэрхшээл гардаг
эсэхийг тодорхойлохыг зорилоо. Үүнд:
1.33. Нийслэл, дүүргийн ГА-даас ирүүлсэн саналд дурдсанаар:
o Нийслэлийн хүн амын тоо 2008 оноос 2017 он хүртэл 32.7%-иар өссөн,
хороодын тоо 20 гаруйгаар нэмэгдсэн ч орон тоог нь дээрх байдлуудтай
уялдуулаагүйгээс албан хаагчдын ажлын ачаалал ихсэх, төрийн
үйлчилгээний чанар хүртээмж сулрах, иргэдийн бухимдлыг ихэсгэж төрийн
албаны нэр хүндэд муугаар нөлөөлөх шалтгаан болсон;
o 2008 онд 11905 иргэн, ААНБ-тай гэрээтэй, 27 төлбөрийн байцаагчтайгаар
ажиллаж байсан бөгөөд жил ирэх тутам газар эзэмшигч, ашиглагчийн тоо,
газрын төлбөрийн төсөвт төвлөрүүлэх дүн нэмэгдэж өнөөдрийн байдлаар
21000 гаруй иргэн, ААНБ-тай гэрээтэй хэдий ч 27 төлбөрийн байцаагч
ажилласан хэвээр байгаа нь гэрээний үүргийн биелэлтийг нэг бүрчлэн
хянахад хүндрэл учруулж байна.
1.34. Аудитын явцад бидний судалгаа болон ажиглалтаар:
o Бүтэц, орон тооны зохион байгуулалт болон хууль, дүрмээр хүлээсэн чиг
үүргийн уялдаат байдлыг авч үзэхэд 2013, 2016 онуудад нийслэл, дүүргийн
ГА-дын бие даасан бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, өөр байгууллагатай
нэгтгэгдсэн, дахин өөрчлөгдөх, энэ хооронд байгууллагын дүрэм, чиг үүрэг,
орон тоо зохион байгуулалт өөрчлөгдсөн.
o Энэ байдал нь байгууллагын урт болон дунд, тухайн жилийн стратеги
төлөвлөгөө өөрчлөгдөх, үйл ажиллагааны хүрэх үр дүн болон түүнийг дүгнэх,
хариуцах эзэн тодорхойгүй болох, боловсон хүчний тогтвортой, мэргэших
байдал алдагдах зэрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна.
o Мөн дүүргүүдийн нэг ажилтанд ноогдох хүний тоо 7.4 дахин зөрүүтэй,
хорооны тоо 3.3 дахин зөрүүтэй байгаа нь ажлын ачаалал харилцан адилгүй
байгааг харуулж байна.
o Мэргэжилтнүүдийг өөр өөр дүүрэгт богино хугацаанд сэлгэн ажиллуулдаг нь
тухайн дүүргийн газар нутаг, онцлог, хүн амын байдлыг мэддэг болох үед
өөрчлөгдөж байгаагаас үйлчлүүлэгч иргэн, ААНБ-д мэдээлэл буруу хүрэх,
хяналтын байгууллага ажиллах, тодруулга авах зэрэгт бэрхшээл үүсч байгааг
НМХГ-ын тайланд дурдсан бөгөөд аудитаар мэдээлэл авахад энэ байдал
мөн саад учруулж байлаа.
o Нийслэл, дүүргийн ГА-дын үйл ажиллагаагаа явуулж байгаа байрны хэмжээг
харьцуулахад 1 албан хаагчид 10.7-22.7м2 талбай ногдож байна. Энэ нь
зарим дүүрэгт 12м2 буюу 1 дахин бага хэмжээтэй байгаа нь ажиллах нөхцөл
болон иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага хангагдаагүй
гэж үзэхээр байна.
Хүснэгт 5: Ажлын байрны талбайн хэмжээ
Д/д Нэр Ажлын байрны нийт Ажилчдын 1 ажилтанд ноогдох
талбайн хэмжээ /м2/ тоо талбайн хэмжээ /м2/
1 НГА 953 73 13.1
2 БГД 250 11 22.7
3 БЗД 192 18 10.7
4 СБД 173 12 14.4
5 СХД 300 18 16.7
6 ЧД 216 12 18
7 ХУД 176 12 14.7
8 БНД 161 10 16.1
9 НД 169 10 16.9
19
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
10 БХД 26 2 13
Нийт 2616 178
1.35. Дээрх байдлаас дүгнэхэд нийслэл, дүүргийн ГА-дын хууль болон дүрмээр
хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дараах асуудлууд тулгарч байна. Үүнд:
o Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт;
o Дүүргүүдэд орон тооны хүрэлцээгүй байдал;
o 1 ажилтанд ноогдох тухайн дүүрэг бүрийн нутаг дэвсгэрийн хүн ам, газар
нутгийн хэмжээний зөрүүтэй харилцан адилгүй байдал;
o Ажлын байрны орчин нөхцөл нь стандарт хангаагүй, зай талбайн хүрэлцээ
хангалтгүй зэрэг.
Дүгнэлт: Бүтэц зохион байгуулалтын тогтворгүй байдал, ажилтнуудын
ажлын ачаалал их, ажлын байрны орчин нөхцөл шаардлага хангаагүй зэрэг
хүндрэл бэрхшээл байна.
20
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
БҮЛЭГ 2 Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт үр
дүнтэй эсэх
2.1. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөг үр дүнтэй төлөвлөж, хэрэгжүүлсэн үү? ерөнхий
2.1.1. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд тодотгол оруулах бодитой шаардлага гарсан уу?
2.1. Нийслэлийн ГЗБЕТ-г 2001 онд “Ланрэс” ХХК боловсруулж, Газрын тухай
хуулийн 20.1.2 дэх заалтыг3 үндэслэн НИТХ-ын 2002 оны 3 дугаар сарын 27-
ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталжээ.
2.2. Нийслэлийн ГЗБЕТ-г4 Монгол Улсын газрын тухай хуулийн 25.35-т
нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын
нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхад зохицсон
газрын менежментийн бодлогоор нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 12-16
жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байхаар заажээ.
2.3. Нийслэлийн ГЗБЕТ-нд тодотгол оруулах талаар эрх зүйн зохицуулалт
байхгүй ч дараах шалтгааны улмаас нэмэлт тодотгол хийх шаардлага үүссэн
байна. Үүнд:
o Нийслэлийн хүн амын өсөлт, хөдөөгөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөн
ихэссэнээр хот төлөвлөлтгүйгээр тэлэх, газар ашиглалтын ачаалал
нэмэгдэх, дэд бүтцийн болон нийгмийн салбарын ачаалал ихсэх зэрэг үр
дагаврууд бий болсон;
o Хүн амын тооны өсөлттэй уялдаатайгаар барилгажсан талбай болон
барилгын тоо өссөн, газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн хяналт дор
явагддаг тогтолцоо байхгүй болсон, шинээр баригдсан барилга орчин
тойрныхоо газар ашиглалтад нөлөөлөх байдал ихэссэн;
o Хотын дотоод бүтцийн зүй тогтол, хүн амын шилжилт хөдөлгөөн, барилга
болон дэд бүтцийн нягтшил зэрэг нь УБ хотын газрын үнийн зүй тогтлыг бий
болгосноор газраас авах татвар төлбөрийг тооцоолох, газрын суурь үнийг
тодорхойлох ажлын хүрээнд УБ хотыг газрын үнэлгээний бүсүүдэд
хуваасан боловч энэ нь зах зээл дээрх бодит үнээс зөрүүтэй учир цаашид
мөрдөх нь бодит байдалтай нийцэхгүй байгаа;
o Нийслэлийн газрын харилцаа, эрх зүйн орчин өөрчлөгдсөн, газар зохион
байгуулалтын менежмент хоцрогдож байгаа нь мэдрэгдсэн:
2.4. Дээрх шалтгаануудын улмаас нийслэлийн ГЗБЕТ-нд нэмэлт тодотгол
оруулах баримт бичгийг 2012 онд газрын байгалийн нөөцийн зөвлөгөө,
үйлчилгээ үзүүлэх эрх бүхий “Ланрес” ХХК боловсруулж, НИТХ-ын 2012 оны
73 дугаар тогтоолоор баталсан байна.
2.5. 2001 онд боловсруулсан нийслэлийн ГЗБЕТ-нд тодотгол хийгдсэн ч
одоогийн байдлаар ГЗБЕТ-г шинэчлэн боловсруулах дараах шаардлагууд
шинээр гарч байна. Үүнд:
o Газрын тухай хууль, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиуд 2002 онд
батлагдсанаар 2001 онд буюу салбарын хуулиуд батлагдахаас 1 жилийн
321.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд
нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
4 25.1.Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:
25.1.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
25.1.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө;
5 25.3.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд
боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
21
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
өмнө боловсруулж, баталсан нийслэлийн ГЗБЕТ-г нь шинэчилсэн хуулиудын
үзэл баримтлалд нийцүүлэх;
o Нэмэлт тодотгол нь 2012 онд буюу 8 жилийн өмнө батлагдаж, дахин тодотгол
хийгдээгүй;
o Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ГЗБ-ын ерөнхий төлөвлөөгөө нь БХБС-ын
2007 оны 156 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн ГЗБЕТ
боловсруулах арга зүйн заавар”-т тусгагдсан ерөнхий зарчим6, хэрэгжүүлэх
хугацаа7 зэргийг бүрэн тусгаагүй.
2.6. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд8 зааснаар дүүргүүдэд ГЗБЕТ
боловсруулж, батлуулах эрх зүйн зохицуулалт байхгүй, нийслэлийн ГЗБЕТ-
тэй нийцүүлсэн тухай жилийн төлөвлөгөөг боловсруулдаг.
2.7. Нийслэлийн ГЗБЕТ-г бусад салбар мэргэжлийнхэн ойлгоход хүндрэлтэй, хэт
нүсэр баримт бичиг байна.
2.8. Нийслэлийн ГЗБЕТ-нд ойлгомжтой хэлбэрээр нэмэлт тодотгол оруулах
эсвэл шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүсчээ.
2.9. Цаашид нийслэлийн ГЗБЕТ-нд тодотгол хийх, шинэчлэн боловсруулах зэрэг
ажлыг хэрэгжүүлэхдээ төлөвлөлтөө оновчтой хийх, ямар үе шаттайгаар
хэрэгжүүлэх, шинэчлэх, тодотгох зайлшгүй шалтгаан нөхцөлийг
тодорхойлох зэргээр холбогдох аргачлалыг мөрдөж ажиллах нь зүйтэй.
Дүгнэлт: Шилжилт хөдөлгөөн ихэссэн, төлөвлөлттэй болон
төлөвлөлтгүйгээр барилга байгууламж ихээр баригдаж хотын тэлэлт үүссэн,
газрын харилцааны эрх зүйн орчин өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж Нийслэлийн
ГЗБЕТ-нд 2012 онд тодотгол хийсэн. Цаашид ч тодотгох, шинэчлэх зэргээр
одоогийн нөхцөлд нийцүүлэх шаардлагатай байна.
2.1.2. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний
хэрэгжилтэнд шат шатны мэргэжлийн байгууллага, нэгж хяналт тавьж байна
уу?
2.10. Нийслэл дүүргийн хэмжээнд хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн
байгууллага болох НДАА, НМХГ, дүүргүүдийн ИТХ зэрэг байгууллагаас
Нийслэл, дүүргийн ГА-дын 2015-2017 оны үйл ажиллагаа, ГЗБТ-ний
хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. Тухайлбал: НДАА-наас НГА-ны 2016-
2017 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шалгалт хийхэд дараах зөрчил
илэрсэн байна.
o Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг төлөвлөхдөө “Газар
өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах” хүчингүй
болсон журмыг ашигласан;
6 Ерөнхий төлөвлөгөөг холбогдох бусад хууль, тогтоомжууд болон “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Бүсүүдийн
хөгжлийн хөтөлбөр”, “Мянганы хөгжлийн зорилт”, “Мянганы зам” төсөл, ”Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний
хөтөлбөр”, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” зэрэг улсын
болон бүс нутгийн хэмжээний нийгэм-эдийн засгийн салбарууд хийгээд байгаль орчныг хамгаалах чиглэлийн бусад
хөтөлбөр, зорилтуудтай нягт уялдуулсан байх.
7 Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг “Газрын тухай” хуулийн 25.3-т зааснаар 12-16 жилээр баримжаалах баааснаар
12-16 жилээр баримжаалах ба төлөвлөлтийн үе шатыг Засгийн газрын ажиллах хугацаатай уялдуулж ойрын, дунд,
ирээдүйн гэсэн гурван үе ааснаар 12-16 жилээр баримжаалах ба төлөвлөлтийн үе шатыг Засгийн газрын ажиллах
хугацаатай уялдуулж ойрын, дунд, ирээдүйн гэсэн гурван үе шатаар боловсруулна
8 25 дугаар зүйл.Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд, тэдгээрт тавигдах шаардлага
25.1.Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:
25.1.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө; 25.1.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөө; 25.1.4.нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө;
25.3.Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон
12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
22
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр СХД-т 19 иргэн, ААНБ-
д газар олгосон.
o НЗД-ын шийдвэрлэхээр заасан эрхийг СХД-ийн ӨГХА болон ЗД
шийдвэрлэсэн;
o Дуудлага худалдааны орлогыг 2016 онд 9829.5 сая төгрөг, 2017 онд 2933.2
сая төгрөгөөр тасалдсан;
o Газрын гэрээний кадастрын зураг нь газрын бодит хэмжээнээс зөрүүтэй тул
газрын төлбөр дутуу тооцогддог.
o Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, ААНБ-ын газрын хувийн хэргийн
бүрдэл дутуу, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн акт зэрэг баримт байхгүй,
цаг тухайд нь бүрдүүлж ажилласан эсэх нь тодорхойгүй.
o Газрыг анх авсан зориулалтын дагуу ашигладаггүй, эсвэл огт ашигладаггүй;
o Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар 10 зөвлөмж өгсөн байна.
2.11. НМХГ-аас 2015-2016 оны ГЗБТ-ний хэрэгжилтийг шалгаж дараах зөрчлүүд
илэрсэн.
o Эзэмших газрын тойм зураггүй, эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актгүй,
байгаль, орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулалгүйгээр гэрээ
гэрчилгээ олгосон;
o ГЗБТ-нд тусгалгүйгээр нийслэл, дүүргийн хэмжээнд 734 байршилд 323.12 га
талбайтай газрыг иргэн, ААНБ-д эзэмшүүлсэн;
o НӨХГ-ын архивд 312 нэгж талбарын хувийн хэрэг байхгүй;
o Хувийн хэргийн бүрдэл дутуу, материал бүрэн бүрдүүлэхгүйгээр гэрчилгээг
бусдад шилжүүлсэн;
o Дуудлага худалдаа явуулахгүйгээр илүү газар олгодог;
o ГЗБ-ыг хийхдээ байр зүйн зураг ашигладаггүй;
o Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг
өгсөн байна.
2.12. Дүүргүүдийн төр захиргааны байгууллагаас дараах дүгнэлтүүдийг өгсөн
байна.
o Дүүргүүдийн ИТХ-аас 9 дүүргийн ГА-дын 2015-2017 оны 27 ГЗБТ-г баталж, үр
дүнг тооцохоос 12-д нь хэрэгжилтийг тооцож, “хангалттай, бүрэн хангалттай”
гэсэн үнэлгээтэй тогтоол гарган хяналт тавьж, 2-ыг нь батлаагүй, 13-д нь үр
дүнг тооцоогүй буюу хяналт хийгдээгүй. Үнэлгээг тооцвол 44.4%-ийн
хэрэгжилттэй;
o Дүүргүүдийн ЗД нь 9 ГА-ны даргатай 2015-2017 онд 27 ҮДГ байгуулж,
дүгнэхээс 12 ҮДГ байгуулж, 78-96.9%-иар дүгнэж, 15 нь ҮДГ байгуулаагүй
буюу байгуулсан боловч дүгнээгүй. Дүгнэлтийг тооцвол 66.6%-ийн
хэрэгжилттэй; /хавсралт №3/
Дүгнэлт: Мэргэжлийн байгууллагуудаас холбогдох хяналт шалгалтыг хийсэн
байна.
23
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2.2. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн
төлөвлөгөөг үр дүнтэй боловсруулж байна уу?
2.2.1. Нийслэл дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдтэй
уялдуулан боловсруулж байна уу?
2.13. Хот байгуулалтын тухай хуулийн 5.19, 5.1.510, 11.111, 11.1.412 дэх заалтыг
үндэслэн УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор “УБ хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг
хандлагын баримт бичиг”-ийг;
2.14. ЗГ-ын 2017 оны 347 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “БНД-г 2030 он
хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г;
2.15. НИТХ-ын 2015 оны 20/16 тоот тогтоолоор “БХД-ийн хөгжлийн ерөнхий
төлөвлөгөө”-г тус тус баталжээ.
2.16. Нийслэлийн ГЗБЕТ-г НИТХ-ын 2002 оны 45 дугаар тогтоолоор баталж, 2012
онд тодотгол хийжээ.
2.17. Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд он тус бүрээр олгох газрыг
нарийвчлан төлөвлөдөггүй. Харин ерөнхий байдлаар бүсчилж төлөвлөдөг
тул 2015-2017 онуудад ямар байршилд хэчнээн га газар өмчлүүлж,
эзэмшүүлэх, ашиглуулахаар тусгасныг тодорхойлох боломжгүй болно.
2.18. ГЗБ-ын бүсчлэл нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлтэй
уялдаггүй, ГЗБТ-г боловсруулахдаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний
бүсчлэлийг баримталдаг боловч төлөвлөлтийн зураглал нь дутуу
хийгддэгээс тухайн бүсчлэлийн дагуу газар олголт хийгдэж байгаа эсэхийг
тодорхойлох боломжгүй байна.
2.19. Дүүргүүдэд 2015-2017 онд олгосон газруудыг нийслэлийн хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний зураглалтай харьцуулж хянах асуудлаар “дүүргүүдийн газрын
кадастрын мэдээллийн сан шинэчлэгдэж байгаа, нэгж талбар бүрээр зурагт
буулгах боломжгүй” гэсэн тайлбар өгсөн тул тулган шалгах боломжгүй
болсон. Иймд дээрх асуудлыг ҮАГ-аас нэгдсэн удирдамжаар хийгдэж буй
Нийцлийн аудитын хүрээнд дахин тодруулахаар шийдвэрлэлээ.
2.20. Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд УБ-ын бүс болон хот орчмын
нутаг дэвсгэрийн хөгжлийн чиг хандлагыг хот байгуулалтын суурьшлын
тогтолцоо, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, инженерийн дэд бүтцийн
хангамж, бэлтгэл арга хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр төлөвлөж зурагласан
байна. /хавсралт №4/
2.21. Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хот байгуулалт, суурьшлын
тогтолцооны хэсгийн төлөвлөлттэй тухайн жилийн ГЗБТ уялдсан байна.
/хавсралт №5/
2.22. Харин төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ хөтөлбөр болон тухайн
жилийн ГЗБТ нь хоорондоо уялдахгүй байгаагаас төсвийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн барилга байгууламжийн газар
чөлөөлөлт хийгдэхгүй байх, улмаар тухайн жилд хийгдэх бүтээн
байгуулалтын ажлууд хойшлох, төлөвлөсөн арга хэмжээ он дамжин хийгдэх
зэргээр төсвийн хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөхөөр
байна.
9 .1.Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 24
10 5.1.5.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах
11 11.1.Хот байгуулалтын баримт бичиг нь дараахь зүйлээс бүрдэнэ:
12 11.1.4.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2.23. Цаашид нийслэл, дүүргийн ГА-д тухайн жилийн ГЗБТ боловсруулахдаа
дараах асуудлуудыг анхаарах шаардлагатай. Үүнд:
o Дэд бүтцийн салбарын байгууллагууд болон НОБГ, Богд-Хан уулын улсын
тусгай хамгаалалттай газрын захиргаа, Нийслэлийн Тээврийн болон Авто
замын газар гэх мэт холбогдох байгууллагуудын төлөөллийг байлцуулан
төлөвлөгөөг төлөвлөж байх;
o Тухайн жилийн ГЗБТ-ний зураглалыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний
үүргийн бүсчлэл бүрийн зураглалтай уялдуулан зураглах;
o Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрын нэгдмэл сангийн ангилал
бүрийн бүсчлэлийн болон инженерийн байгууламж, зуслангийн
хамгаалалтын зурвасыг баримтлан төлөвлөлтийг боловсруулах;
o Газар олголтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд байнгын
хяналт тавьж ажиллах.
Дүгнэлт: Тухайн жилийн ГЗБТ нь холбогдох бодлогыг баримт бичигтэй
уялдсан байна.
2.2.2. Төлөвлөлтийн шатанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон дэд
бүтцийн салбарын байгууллагуудаас санал авч бодитой төлөвлөж байна уу?
2.24. Нийслэл, дүүргийн тухайн жилийн ГЗБТ-г ГХБГЗЗГ-ын даргын 2010 оны 589
дугаар тушаалаар батлагдсан “Нийслэл дүүргийн ГЗБ-ын тухайн жилийн
төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулж ажиллах эрх зүйн
зохицуулалттай.
2.25. Аргачлалын 2.1-д ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах бэлтгэл
болон судалгааны үе шатанд шаардагдах судалгааг авч нэгтгэх, санал авч
нэгтгэн дүгнэх зэрэг ажлуудыг хийхээр зохицуулжээ. 2.1.1-д заасан
шаардагдах судалгааг авч нэгтгэх үе шатанд нутаг дэвсгэрийн хэмжээнд
газар ашиглалтын байдал, газрын нөхцөл, нөөц, дэд бүтэц зэрэгтэй
холбоотой 13 төрлийн судалгааны материал цуглуулан судалж, дүн
шинжилгээ хийхээр заасан ч нийслэл, дүүргийн ГА эдгээр судалгааг хийгээгүй
байна. /хавсралт №6/
2.26. Аргачлалын 2.1.2-т зааснаар бэлтгэл ажлын хүрээнд иргэд, ААНБ-ын
саналыг хавсралтаар батлагдсан санал авах хуудасны дагуу авч нэгтгэн
дүгнэх, төлөвлөгөөнд тусгах боломжтой болон боломжгүй саналуудыг ялгаж,
шалтгааныг тодруулсан байх зэрэг үе шатны ажлыг гүйцэтгэсэн байх, мөн
нийслэл, дүүргийн ГА төлөвлөгөөний төслийг үзэсгэлэн гаргах болон дүүрэг,
хороодын ЗД-аар дамжуулан олон нийтэд танилцуулж санал авдаг байна.
Үүний дагуу дүүргүүдийн ИТХ, ЗАА, хороодын ЗД нар дээрх саналыг нэгтгэж
тухайн жилийн ГЗБТ-нд тусгуулахаар харьяалах ГА-дад хүргүүлдэг байхаар
тусгажээ.
2.27. Аудитаар иргэд, ААНБ-ээс санал авсан талаарх судалгаа мэдээллийг авахад
НГА, БЗД, СБД СХД, ЧД, ХУД, БНД, НД, БХД-ийн ГА-д 2015-2017 онд иргэдээс
2979, ААНБ-аас 562, нийт 3514 санал авсан гэж тайлагнасан.
Хүснэгт 6: Иргэд, ААНБ-аас авсан саналын тоо
№ Нэр Иргэдээс ААНБ-аас Нийт дүн Аудит
- 6 6 -
1 НГА - 66 66 -
2 СБД 1462 202 1664 6
3 СХД 254 10
4 БГД 1056 26 1082 -
36 60 96 -
5 БЗД
6 ЧД
25
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
7 ХУД 0 53 53 -
8 БНД 100 34 134 -
9 НД 8 42 50 -
10 БХД 36 63 99
Нийт 2952 562 3514 6
2.28. Иргэд, ААНБ-аас авч нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын 2015-
2017 оны төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн 3514 саналыг аудитын явцад
тодруулахад 99.9 % буюу 3508-ийг нь батлагдсан саналын хуудсаар аваагүй,
иргэдээс өргөдөл хэлбэрээр, ААНБ-аас албан бичгээр авчээ. /хавсралт №07/
2.29. Иргэд, ААНБ-аас ирүүлсэн дээрх 3514 саналыг хариуцсан мэргэжилтэн
нэгтгэж, тухайн жилийн ГЗБТ-ний төсөлд оруулан хэлэлцүүлжээ
2.30. Авсан саналуудыг оноор харьцуулж үзвэл 2016 онд өмнөх оноос 77%-аар
буурч, 2017 онд өмнөх оноос 58.8 % өсжээ.
Хүснэгт: 7 Иргэд, ААНБ-аас авсан санал /оноор/
№ Огноо Иргэдээс ААНБ-аас Нийт
1 2015 он 1650 2049
2 2016 он 380 399 468
3 2017 он 922 88 997
Нийт 2952 75 3514
562
2.31. Иргэдийн саналыг бодитойгоор төлөвлөж чадахгүй байна. Тухайлбал: 2015-
2017 онд НГА-наас давхардсан тоогоор 148 нэгж талбарыг эзэмшүүлэх
дуудлага худалдаа зохион байгуулж 20 нэгж талбарыг дуудлага
худалдаагаар эзэмшүүлсэн нь нийт дуудлага худалдаа зохион байгуулсан
нэгж талбарын 11.5%-ийг эзэлж байна.
2.32. Нийслэл, дүүргийн ГА-ад, холбогдох ажилтнууд тухайн жилийн ГЗБТ-г
боловсруулахдаа дээрх аргачлалыг мөрдөхгүй, хяналт тавих эрх бүхий
байгууллагаас /ГХГБГЗЗГ/ хууль тогтоомжид заасан үүргээ
хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Энэ нь ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд
иргэд, ААНБ-ын санал тусгагдахгүй орхигдох, улмаар төлөвлөгөө
бодитойгоор хэрэгжихэд дөхөм болох зорилгыг хангаж чадахгүй байх үр
дагавар үүсгэхээр байна.
2.33. Тухайн жилийн ГЗБТ-нд санал авах хэлбэрийг хавсралт маягтаар баталсан ч
цаашид иргэдэд илүү ойрхон байх үүднээс цахимаар санал авах хэлбэрийг
тусгах нь зүйтэй.
Дүгнэлт: ГЗБТ боловсруулах төлөвлөлтийн шатанд иргэн ААНБ-аас санал
авахдаа батлагдсан маягтыг ашиглаагүй, шаардагдах судалгааг хийгээгүй байна.
2.2.3. Нийслэл дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөг хууль, журмын дагуу бүрэн гүйцэд боловсруулж байна уу?
2.34. Нийслэл, дүүргийн тухай жилийн ГЗБТ-г Газрын тухай хуулийн 20.113,
20.1.214-т заасны дагуу Нийслэл, дүүргийн ИТХ хэлэлцэн баталсан байна.
Харин ЧД-ийн ГА 2016 оны, БЗД-ийн ГА 2017 оны ГЗБТ боловсруулж
батлуулаагүй. /хавсралт №8/
13 20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
14 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө,
түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
26
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2.35. ГЗБТ боловсруулахдаа ГХГЗЗГ-ын даргын 2010 оны 589 дугаар тушаалаар
батлагдсан “Нийслэл дүүргийн ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөө
боловсруулах аргачлал”-ын /2015-2017 онд хүчин төгөлдөр байсан, 2018 онд
хүчингүй болсон/ мөрдөхөөр байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байна.
Тухайлбал:
o Тус аргачлалын 1.2-т ГЗБТ боловсруулахад тавигдах 10 төрлийн шаардлагыг
тусгаснаас 5 шаардлагыг биелүүлсэн, 1 төрлийн шаардлагыг дутуу
биелүүлсэн, 4 шаардлагыг огт биелүүлээгүй; /хавсралт №9/
o Хэрэгжүүлээгүй шаардлагууд: Тухайн жилийн ГЗБТ-г өмнөх оны 7 дугаар
сарын 1-ний дотор боловсруулах;
o Тухайн жилийн ГЗБТ-г хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх
үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналыг тодорхой тусгасан байх;
o Тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх газар ашиглалтын зөрчил,
маргааныг шийдвэрлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөсөн байх;
o Газар ашиглалтыг сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, газар өмчлөлтэй
холбогдсон арга хэмжээнүүдийг тодорхойлж түүнд шаардагдах хөрөнгө
оруулалтыг тодорхойлсон байх гэсэн шаардлагуудыг хэрэгжүүлээгүй байна.
2.36. Тухайн жилийн ГЗБТ боловсруулахад баримтлах 9 зарчмыг тусгаснаас 2
заалт бүрэн, 3 заалтыг дутуу, 4 заалт хэрэгжээгүй байна. /хавсралт №10/
Тухайлбал:
o ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг нэмэлт
тодотгол хийж баталгаажуулах, батлагдсан төлөвлөгөөг олон нийтэд ил тод
байлгах зармыг бүрэн;
o Харин ТББ, олон нийтийн иргэдийн оролцоонд тулгуурласан төлөвлөгөөний
төсөлд санал өгөх боломжоор хангагдсан байх газрын талаар төрөөс
баримтлах бодлогод бүрэн нийцсэн, олон нийтэд ойлгомжтой байх зэрэг
зарчмууд дутуу;
o Төлөвлөгөөнд эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахаар тусгаснаас бусад
газарт газар эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулахгүй байх, тухайн жилд газар
эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, дахин
төлөвлөх, гэр хорооллыг барилгажуулсан газрын байршлын нэгж талбар
бүрийг зургаар харуулсан байх зэрэг зарчмууд хэрэгжээгүй байна.
2.37. Нийслэл, дүүргийн хэмжээнд батлагдсан төлөвлөгөөг албаны цахим хуудас
болон байгууллагын дотор зурагт самбар байршуулах зэргээр нийтэд ил тод
байрлуулсан байна. Тухайлбал: БНД-ийн ГА нь тухайн жилийн ГЗБТ-ний
зураглалыг байршил бүрээр нарийн тусгаж дуудлага худалдаа, төсөл сонгон
шалгаруулалтаар олгох газрын хуваарь зэргийн хамт иргэдэд нээлттэй ил,
тод байршуулсан.
2.38. Нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний зураглалыг нэгж талбар тус бүрээр
зурагласан боловч тусгагдсан өгөгдөл, мэдээлэл нь “үндэсний газрын
мэдээллийн санд хөрвөх чадвартай байх, мөн ЗГ-ын 2009 оны 25 дугаар
тогтоолоор батлагдсан геодезийн солбицол, өндөр тусгагын нэгдсэн
тогтолцоонд хийж урьдчилсан байдлаар координатыг тодорхойлох”
шаардлагыг хангаагүй байна.
2.39. Нийслэл, дүүргийн ГА-д нь тухайн жилийн ГЗБТ-г дээрх аргачлалын 2.2.4-
2.2.14-т батлагдсан загвар хүснэгтийн дагуу боловсруулжээ.
2.40. Харин аргачлалын 2.2.13-ийн а-д заасан тухайн жилийн ГЗБТ-г
хэрэгжүүлэхэд шаардагдах 6 төрлийн зардлыг тусгаагүй байна. Үүнд:
o Нийслэл, дүүрэгт шаардлагатай зураг захиалах бэлтгэх зардал;
o Төлөвлөгөөний судалгаа хийх зардал;
27
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Шинээр газар өмчлүүлэх, эзэмшүүлэх суурьшлын бүс нутаг бий болгоход
шаардагдах инженерийн бэлтгэл ажил хангах, дэд бүтэц, эрчим хүч,
харилцаа холбооны асуудал шийдвэрлэхэд шаардагдах зардал;
o Газрыг элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах нөхөн сэргээхэд зарцуулагдах
зардал;
o Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд танилцуулах сурталчлах зардал;
o Дүүргүүдэд ХЕТ захиалах боловсруулах зардлыг тусгаагүй байна.
2.41. Эдгээр зардлыг тооцоолж санхүүжилтийг батлуулснаар тухайн ГЗБТ-г үр
дүнтэй хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдэх учир цаашид зардлыг нийслэл,
дүүргийн хэмжээнд тооцож төлөвлөх шаардлагатай.
2.42. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг бодитой төлөвлөж
хэрэгжүүлэхгүй байгаагаас газар олголтын үр дүн, хэрэгжилт хангалтгүй
байна. Тухайлбал:
o Цахимаар олгохоор төлөвлөсөн газруудын дэд бүтцийн асуудлыг
шийдвэрлээгүйгээс газар өмчилсөн иргэд өмчлөлийн газраа ашиглах
боломжгүй байна. Энэ нь цахимаар өмчлүүлсэн газрын дэд бүтцийн асуудлыг
урьдчилан шийдвэрлээгүйтэй холбоотой.
o Цаашид шинээр суурьшлын бүс үүсгэх газарт инженерийн бэлтгэл ажлыг
бүрэн хангах, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны асуудлыг
шийдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг тусгаж батлуулах, дэд
бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн нөхцөлд газар олгох үйл ажиллагааг
хэрэгжүүлснээр тухайн төлөвлөгөө амжилттай биелэгдэх нөхцөл бүрдэнэ.
2.43. Үүнд дараах шалтгаанууд нөлөөлсөн байна. Тухайлбал:
o Нийслэл, дүүргийн тухайн жилийн ГЗБ боловсруулах аргачлал 2010 онд
батлагдсан бөгөөд тухайн аргачлалд газар зохион байгуулалтын зарим арга
хэмжээг нарийн төлөвлөн хэрэгжүүлэх боломжгүй байсан, харин 2018 онд
шинэчлэн боловсруулсан байна;
o Холбогдох ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дутмаг, газрын менежмент
төлөвлөлтийн хэлтэс нь бодлогоор хангаж чадаагүй хяналт сул;
o ГЗБТ боловсруулах болон хэрэгжилтэд тавих удирдах дээд байгууллагын
хяналт сул аргачлал журмын хэрэгжилтийг хангаж ажилладаггүй;
o Нийслэл, дүүргийн ГА иргэдийн оролцоотой төлөвлөлтийг хийдэггүй,
төлөвлөгөөг боловсруулах үе шатны ажлыг дутуу хийдэг хугацаанд нь
боловсруулж хэлэлцүүлдэггүй;
o Мөн нийслэл, ДЗД нарыг мэргэжил арга зүйгээр хангаж төлөвлөлтийн ач
холбогдлыг ойлгуулдаггүй;
o Төлөвлөгөө боловсруулахдаа мэргэжлийн бусад байгууллага дэд бүтцийн
салбарын байгууллага инженерүүдийг байлцуулан хийдэггүйгээс дэд
бүтцийн болон хот байгуулалтын норм дүрэм стандартыг зөрчиж нарийн
төлөвлөлт хийдэггүй зэрэгтэй холбоотой байна.
2.44. ГЗБТ боловсруулахдаа хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт, талбайн
хэмжээ нэмэгдүүлэх болон зориулалт өөрчлөх, нэгж талбар бүрээр
инженерийн шугам сүлжээний болон барилгын норм, дүрэм, стандартыг
мөрдөх, иргэн ААНБ-ын саналын хэлэлцүүлэн тусгах, төлөвлөгөө хэлэлцэхэд
дэд бүтцийн байгууллагын төлөөлөл байлцуулах зэргээр үндэслэлтэй
төлөвлөх шаардлага бий болсон байна.
Дүгнэлт: Тухайн жилийн ГЗБТ-нд шаардлагатай арга хэмжээг тусгалгүй
орхигдуулах, дутуу тусгагдаж байгаа нь ГЗБТ-ний иж бүрэн байх шаардлагыг
хангахгүй, зохих хэмжээнд боловсруулагдахгүй байх нөхцөлийг үүсгэж байна.
28
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
БҮЛЭГ 3 Газар олголтын үр дүн болон газар зохион байгуулалтад
тавих хяналт үр нөлөөтэй эсэх
3.1. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн
төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн үү?
3.1.1. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу
газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл
сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна уу?
Төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газар:
3.1. Газрын тухай хуулийн 21.2.315, 33.1.216-т заасны дагуу НГА, СБД, СХД, БНД,
НД, БХД-ийн ГА-наас 2015-2017 онд 25 удаагийн газар эзэмшүүлэх төсөл
сонгон шалгаруулалт зохион байгуулж, 452 иргэн, ААНБ-д 1564.55 га газрыг
эзэмшүүлсэн байна. Харин төсөл сонгон шалгаруулалтаар ашиглуулж
байгаа газар байхгүй байна.
Хүснэгт 8: Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын судалдаа
№ Нэр 2015 он ААНБ- Газрын 2016 он ААНБ- Газрын 2017 он ААНБ- Газрын
Зохион ын тоо хэмжээ Зохион ын тоо хэмжээ Зохион ын тоо хэмжээ
1 Нийслэлийн байгуулсан /га/ байгуулсан /га/ байгуулсан /га/
НГА тоо 21 тоо - тоо -
145.0 - -
2 СХД 2 196 2 - -
3 СБД 29 750.1 -
4 БНД 3 90 42.3 - 13.0 - - --
5 НД 2 74 76.0 - - - - --
6 БХД 5 - 67.5 2 7.0 13.1 6 20 130.6
Дүн 1 410 - - 20.0 - - --
- 1 307.0 1 2 33.0
13 1,080.9 5 320.1 7 22 163.6
3.2. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн 1564,55 га газрын 44.6% буюу
698.17 га газар нь нийслэл, дүүргийн 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан,
55.4% буюу 866.29 га газар нь ГЗБТ-нд тусгагдаагүй байна.
3.3. Нийслэл болон зарим дүүргийн 2015-2017 оны ГЗБТ-нд 4215.16 га газрыг
төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс 698.17 буюу
16.5%-д зохион байгуулж, газар эзэмших эрх олгосон, 3517.0 буюу 83.4%-д
нь зохион байгуулаагүй байна. БЗД, ХУД ГЗБТ-нд тусгагдсан газарт төсөл
сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, нийслэл болон СХД, БНД, НД,
БХД батлагдсан зарим байршилд зохион байгуулсан байна.
Хүснэгт 9: 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан төсөл сонгон
шалгаруулалт
№ Нэр ГЗБТ-нд тусгасан Гүйцэтгэл Зөрүү
1 НГА газрын хэмжээ /га/ 145.0 386.4
2 СХД 266.0 2,065.5
3 БЗД 531.4 - 536.4
4 ХУД 233.3
5 БНД 2,331.5 219.7 107.0
536.4
233.3
326.7
15 21.2.3. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл,
нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн
инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах
асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;
16 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү
газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга
дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг
Засгийн газар тогтооно.
29
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
6 НД 255.9 67.5 188.4
Нийт 4,215.2 698.2 3,517.0
3.4. СХД, СБД-ийн ГА, ЗД нар тухайн жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй 526.3 га газрыг
төсөл шалгаруулалтаар олгожээ. Энэ нь Газрын тухай хуулийн 25.417, 31.218,
3.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчжээ.
Хүснэгт 10: ГЗБТ-нд тусгаагүй төсөл шалгаруулсан
дүүргүүд
№ Нэр Газрын хэмжээ /га/
1 СХД 484.0
2 СБД 42.3
Нийт дүн 526.3
3.5. Төсөл шалгаруулалтаар эзэмшүүлсэн 1564,55 га газрыг зориулалтаар нь авч
үзвэл 78.4% буюу 1226.37 га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар, 21.6%
буюу 330.08 га газрыг бусад зориулалтаар олгожээ.
Хүснэгт 11: Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газрын зориулалт
№ Нэр Чацаргана Төмс, хүнсний ногоо Фермер Нарны Мод Аялал Бусад
жимс жимсгэнэ тэжээлийн ургамал станц үржүүлэг жуулчлал
1 НГА 94.0 5.0 - - 40.0 - 6.0
2 СХД-ийн ГА 366.0 42.4 180.1 - 5.0 45.0 111.6
3 СБД-ийн ГА 1.0 - - 17.4 22.2 1.6
4 БНД-ийн ГА 50.5 15.0 18.5 90.0 14.0 31.7
5 НД-ийн ГА 67.5 - - - - - -
6 БХД 15.0 270.0 23.0 30.0 2.0 - -
Нийт 594.0 332.4 221.6 120.0 78.4 67.2 150.9
3.6. 2015-2017 онд төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газрууд ЗГ-ын
2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын 119, 2016 оны 10 дугаар
тогтоолын хоёрдугаар хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.120 дэх заалтад
хамаарахгүй байна. Олгосон газрууд нь төсөл сонгон шалгаруулалтаар олгох
улс бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, хот суурин газрын хөгжлийн
төлөвлөгөөтэй уялдсан томоохон барилга байгууламж барихад зориулагдсан
газрууд бус харин дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газарт хамаарч байна.
3.7. Мөн зохион байгуулалтын явцад дараах зөрчил дутагдлууд илэрлээ.
o Нийслэл, дүүргийн хэмжээнд шалгаруулсан 452 төсөл нь журамд тусгагдсан
төслийн стандартын шаардлагад нийцээгүй;
o Баримт материалын бүрдүүлбэр дутуу, баримт материал огт байхгүй,
бүрдүүлсэн баримтыг архивлаагүй;
o 8 иргэн дундаа нэг төсөл бичсэн байхад тус бүрд нь газар олгосон;
o Хоорондоо хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон;
17 25.4.Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх
зураг төслийн баримт бичиг байна.
18 31.2. Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.
19 1 Улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн
төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон
шалгаруулалт (цаашид "төсөл шалгаруулалт" гэх) явуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
20 1.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Концессын тухай хуулийн 2.5-д тус тус заасны
дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт (цаашид “төсөл
сонгон шалгаруулалт” гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
30
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээ ил тод бус, зарлагдсан эсэхийг
тодорхойлох баримт байхгүй;
3.8. Аудитын явцад төсөл сонгон шалгаруулалтаар 256 иргэн ААНБ-д
эзэмшүүлсэн 813.8 га газруудын ашиглалтын байдалтай танилцахад 196
иргэн, ААНБ 311.75 га газарт үйл ажиллагаа явуулаагүй байна. Үүнд: /НГА-
наас БЗД, СХД, НД-т 145.0 га, БНД-т 57.4 га, СБД-т 42.3 га, НД-т 67.0 га/.
Энэ нь төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшиж байгаа түүвэрт
хамрагдсан иргэн ААНБ-ын 86.7%-ийг эзэлж байна. Гэтэл дүүргийн ГА-наас
Газрын тухай хуулийн 40.1.621 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг нь
хүчингүй болгох арга хэмжээ аваагүй байна. Энэ нь холбогдох албан
тушаалтууд газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг
хангалтгүй хэрэгжүүлж байгаатай холбоотой.
3.9. Иймд дуудлага худалдаа зохион байгуулж олгох газарт төсөл сонгон
шалгаруулалтаар олгосон ч 196 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулаагүй учир
эрх олгосон захирамжийг цуцлах албан шаардлага хүргүүллээ.
3.10. Мөн СХД-ийн ЗД-ын захирамжаар дуудлага худалдаагаар олгох 750.1 газрыг
төсөл сонгон шалгаруулалтаар 196 иргэн ААНБ-д олгож дуудлага
худалдааны анхны үнэ төлүүлээгүй. Мөн холбогдох баримт материалыг
ирүүлээгүй. Иймд дээрх 196 иргэн ААНБ-тай холбоотой асуудлыг ҮАГ-аас
нэгдсэн удирдамжаар хийгдэж буй Нийцлийн аудитын хүрээнд дахин
тодруулахаар шийдвэрлэлээ.
Хүснэгт:12 Ашиглалтын байдал
№ Ашиглалтын байдал Хэмжээ /га-гаар/ Газар эзэмшигч,
ашиглагчийн тоо
1 Зориулалтын дагуу 368.95 34
2 Үйл ажиллагаа явуулаагүй 437.3
3 Мэдээллийн санд байхгүй 5.6 213
4 Хашаалсан 1.69
5 Цуцлагдсан 0.35 4
Нийт 813.89
3
2
256
21 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
31
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дуудлага худалдаагаар олгосон газар:
3.11. НГА, БНД, НД, БХД-ийн ГА-наас 2015-2017 онд 20 удаагийн дуудлага
худалдаа зохион байгуулж, 46 иргэн, ААНБ-д 117.0 га газрыг эзэмшүүлсэн.
Хүснэгт 13: Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн мэдээ
№ Нэр 2015 ААНБ- Газрын 2016 ААНБ- Газрын 2017 ААНБ- Газрын
Зохион ын тоо хэмжээ Зохион ын тоо хэмжээ Зохион ын тоо хэмжээ
1 НГА байгуулсан /га/ байгуулсан /га/ байгуулсан /га/
4 БНД тоо 16 тоо 2 тоо 2
5 НД 5 10.0 3 1.3 1 5.3
6 БХД 4 2 - 3 -
Нийт 16 0.6 1 0.4 - 0.1
3 - 1 6 3 3
37 100.0 - -
1 - -
- 0.1 -
1 1 1
110.6 1.7 5.4
9 4 7
3.12. Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн 117.7 га газрын 15.0% буюу 17.7 га
газар нь нийслэл, дүүргийн 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан, 85.0% буюу
100.0 га газар нь ГЗБТ-нд тусгагдаагүй.
3.13. Нийслэл, БЗД, СБД, ЧД, ХУД, БНД, НД, БХД-ийн 2015-2017 оны ГЗБТ-нд
1 836.8 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс
Нийслэл, БНД, БХД-үүд 16 га буюу 0.8%-д зохион байгуулж, газар эзэмших
эрх олгосон, 1 820.8 буюу 99.2%-д нь зохион байгуулаагүй байна. БЗД, СБД,
ЧД, ХУД, НД ГЗБТ-нд тусгагдсан газарт дуудлага худалдаа зохион
байгуулаагүй, нийслэл болон БНД, БХД батлагдсан зарим байршилд зохион
байгуулсан. ГЗБТ-нд тусгагдсан байршилд дуудлага худалдаа дутуу болон
огт зохион байгуулаагүй нь дараах шалтгаантай байна. Үүнд:
o Тухайн онуудад мөрдөж байсан газрын дуудлага худалдааны суурь үнэ хэт
өндөр учраас оролцогчгүй байсан,
32
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Тухайн жилийн ГЗБТ-нд дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг
төлөвлөхдөө иргэд, ААНБ-ын саналыг бодитой төлөвлөөгүйгээс хэрэгцээ
шаардлагад нийцээгүй, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй,
o Дуудлага худалдааны зар мэдээг нийтэд ил тод мэдээлээгүй зэрэг.
Хүснэгт 14: 2015-2017 оны ГЗБТ-нд тусгагдсан дуудлага
худалдаа /га/
№ Нэр ГЗБТ-нд тусгасан Гүйцэтгэл Зөрүү
газрын хэмжээ
1 НГА 754.6 16.5 739.8
2 БЗД 66.2
3 СБД 650.1 1.1 65.1
4 ЧД 144.7
5 ХУД 9.0 0.1 650.0
6 БНД 80.4
7 НД 131.8 - 144.7
8 БХД 0.1
Нийт 1,836.9 - 9.0
- 80.4
- 131.8
- 0.1
17.7 1,820.9
3.14. НД-ийн ГА тухайн жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй газарт дуудлага худалдаа
зохион байгуулж, 16.0 га 100 иргэн, ААНБ-д эзэмших эрх олгожээ.
3.15. Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газрууд нь зориулалтаараа хууль
тогтоомжид нийцэж байна.
Хүснэгт 15: Дуудлага худалдаагаар олгосон газрын зориулалт /га/
№ Нэр Талбайн хэмжээ /га/
1 НГА Шатахуун Худалдаа Үйлдвэрлэл, Чацаргана Нийтийн зориулалттай Нийт
2 БНД үйлчилгээ тарих орон сууц
3 НД түгээх станц үйлчилгээ 14.8
4 БХД 2.0 - 6.2 1.0
Дүн - 6.6 100.1
0.1 - 0.2 0.1
0.4 0.3 - 100.0 0.1 116.0
-- - - 0.1
2.1 100.0 6.6
--
0.4 6.9
3.16. НГА-аас 9 удаагийн дуудлага худалдааны анхны үнийг тооцохдоо анхны үнэ
дээр нэмж зураг төслийн үнэ 111.0 сая, бусад зардалд 10.1 сая, нийт 121.1
сая төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж дуудлага худалдааны анхны үнийг
өсгөсөн байна. Энэ нь ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаал, БХБС-ын
2015 оны 234 дүгээр тушаалыг тус тус зөрчжээ. /хавсралт №11/
Ашиглалтын байдлыг тодруулахад газрыг зориулалтын дагуу ашиглаж
байгаа 28, үйл ажиллагаа явуулаагүй 18 иргэн, ААНБ байна. Иймд НД-ийн
ЗД-ын захирамжаар олгосон ч газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 11
иргэний газар эзэмших эрхийг цуцлах албан шаардлага хүргүүллээ.
Хүснэгт:16 Газар ашиглалтын байдал
№ Ашиглалтын байдал Хэмжээ /га/ Газар эзэмшигч
ашиглагчийн тоо
1 Зориулалтын дагуу 42.15 28
2 Үйл ажиллагаа явуулаагүй 65.58
3 Хашаалсан 10 17
Нийт 117.73
1
46
33
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр, төлөвлөлтгүй олгосон
газрын талаар:
3.17. НГА, БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД, НД БХД 2015-2017 онд 1093.3 га газрыг
473 иргэн, ААНБ-д дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон
шалгаруулалт зарлалгүйгээр хууль зөрчин шууд олгожээ.
Хүснэгт 17: Шууд олгосон газрын судалгаа /дүүргээр/
№ Нэр Иргэн, ААНБ-ын тоо Талбайн хэмжээ
/га/
1 НГА 17 2.76
2 СБД 10 1.18
3 СХД 335 529.9
4 БГД 5 1.4
5 БЗД 42 491.2
6 ЧД 8 0.4
7 ХУД 5 0.3
8 НД 43 48.29
9 БХД 8 17.9
Нийт 473 1093.33
3.18. Мөн дээрх газрууд нь тухайн жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй байна.
3.19. Дээрх 473 иргэн, ААНБ-аас 99 иргэн, ААНБ-ын газар ашиглалтыг газар дээр
нь тодруулахад 34 иргэн, ААНБ зориулалтын дагуу ашиглаж, харин 49 иргэн
ААНБ газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, 7 иргэн ААНБ зориулалт бусаар
ашиглаж байна. 1 иргэн 2500 м2 газрыг эзэмших эрхээр авч улмаар уг газрыг
өмчилжээ. Мөн давхардсан болон мэдээллийн санд бүртгэгдээгүй 5 иргэн
байна.
3.20. Иймд дуудлага худалдаа зохион байгуулж олгох газарт шууд захирамж
гарган олгосон 64 иргэн ААНБ үйл ажиллагаа явуулаагүй, газар нь
34
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
давхардсан болон мэдээллийн санд бүртгэгдээгүй учир эрх олгосон
захирамжийг цуцлах албан шаардлага хүргүүллээ.
3.21. Мөн СХД-ийн ЗД-ын захирамжаар дуудлага худалдаагаар олгох 529.9 газрыг
сонгон шалгаруулалтгүйгээр 335 иргэн ААНБ-д олгож дуудлага худалдааны
анхны үнэ төлүүлээгүй. Мөн холбогдох баримт материалыг ирүүлээгүй. Иймд
дээрх 335 иргэн ААНБ-тай холбоотой асуудлыг ҮАГ-аас нэгдсэн
удирдамжаар хийгдэж буй Нийцлийн аудитын хүрээнд дахин тодруулахаар
шийдвэрлэлээ.
Хүснэгт:18 Газар ашиглалтын байдал
№ Ашиглалтын байдал Газрын хэмжээ Газар эзэмшигч,
/га/ ашиглагчийн тоо
1 Зориулалтын дагуу 34
2 18.8 48
3 Үйл ажиллагаа явуулаагүй /Хоосон/ 1
588.8
4 Үйл ажиллагаа явуулаагүй 7
5 1.0 2
6 3
7 /Хашаалсан/ 1
8 1
9 Зориулалт бусаар 19.3 1
5.6
10 Давхардсан тул ашиглаагүй 2.7 1
Нийт 0.0 99
Мэдээллийн санд бүртгэгдээгүй 0.3
3.9
Эрхийг цуцалсан
Өмчилсан
НЗД-ын захирамжаар
баталгаажуулсан
Нэмэлт 1.0
608.7
Дүгнэлт: 2015-2017 онд төсөл сонгон шалгаруулалтаар 1564,55 га,
дуудлага худалдаагаар 116.0 га газар олгосноос 70.8%-ийн байршил нь тухайн
жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй. Төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон газруудын
35
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
86% нь ашиглалтгүй. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр
1093.3 га газрыг шууд олгожээ.
3.1.2. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу
гэр бүлийн хэрэгцээний зориулалттай болон зуслангийн зориулалттай
газрыг иргэдэд хууль журмын дагуу эзэмшүүлж, өмчлүүлж байна уу?
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газар:
3.22. Нийслэл, дүүргийн ГА-наас 2015-2017 онд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр 157 715 иргэнд, нийт 4 958.1
га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж, 30365 иргэнд 2358.4 га газрыг
эзэмшүүлжээ.
Хүснэгт:19 Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар
№ Нийслэл Төлөвлөгөө Төлөвлөгөөнд тусгасан Хэрэгжилт Зөрүү /га/
дүүргийн нэр баталсан Иргэн, ААНБ-
огноо Иргэн, ААНБ- Газрын хэмжээ ын тоо Газрын хэмжээ 5.6
1 НГА 2015 - /га/ 199.7
2 БНД 2015 ын тоо /га/ 437 - (3.5)
2016 137 27.6 (5.6)
3 БХД 2017 80 5.6 270 8.4 4.5
2015 230 16.4 115.5
4 БГД 2016 4,362 227.3 2 16.1 13.5
2017 147 0.1 0.9
5 БЗД 2015 72 4.9 181 8.8 0.3
6 НД 2016 102 9.1 0.8
2017 142 10.8 53 5.3 (405.0)
7 СХД 2015 2,629 2.1 28.2
2016 380 20.6 2,615 614.7 7.3
8 СБД 2015 513 199.3 1.2
2016 280 115.6 540 26.7 18.9
9 ХУД 2017 143 32.8 100.1
2015 383 22.2 9,311 7.6 114.3
10 ЧД 2016 3,570 587.9 (96.9)
2017 182 10.0 3,261 213.7 (0.4)
Нийт 2015 427 195.3 208.3
2016 100 5.7 249 21.4 124.0
2017 161 12.4 2,294.7
2015 59 2.9 1,160 8.2 (190.1)
2016 3,238 73.3 63.9
2017 - 209.7 - 225.1 10.9
2015 432 - -
2016 - 227.5 263 21.2 1.6
2017 294 13.1 2,612.8
- 34.0 30,365 11.9
2,358.4
- 34.0
500 26.5
101,260 688.0
42,380 328.0
230 98.5
- 21.0
3,714 220.7
1,900 132.2
- 2,368.0
- 35.0
1,038 63.9
422 32.1
--
231 13.5
157,715 4,958.1
3.23. СХД, БЗД, ХУД, БНД-үүд ГЗБТ-нд тусгагдсанаас 701.5 га газрыг илүү олгосон
бол ЧД-ийн ГА 2016 онд 13.1 га газрыг төлөвлөгөөнд тусгалгүй 263 иргэнд
олгожээ.
3.24. СХД, БЗД, СБД, ЧД, ХУД, НД-ийн ГА-наас тухайн жилийн ГЗБТ боловсруулж,
батлуулахдаа нэгж талбарын тоог тодорхой тавиагүй, газар эзэмших
иргэдийн тоо, газрын хэмжээ нь харилцан адилгүй байгаа нь тоон мэдээг
алдаатай боловсруулсан байх, хяналт тавиагүй байх магадлалтай байна.
Тухайлбал:
o СХД-ийн ГА 2015 оны ГЗБТ-нд 101 260 иргэнд 688.0 га газар олгохоор
төлөвлөж, 9311 иргэнд 587.9 га газрыг олгосон. Энэ нь олгохоор төлөвлөсөн
газрын 85.4%-ийг, төлөвлөсөн иргэдийн 9.1%-д нь олгосон байна.
36
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.25. Эдгээр нь тухайн жилийн ГЗБТ боловсруулахдаа иргэдээс санал авч
бодитой төлөвлөөгүйтэй холбоотой.
3.26. Аудитаар нийслэл, дүүргийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар шинээр олгосон 274 захирамжийг бүрэн эхээр нь татаж дүүрэг
бүрээр нэгтгэж алслагдсан 3 дүүргээс бусад 27 946 иргэний 2 213.9 га газрыг
түүвэрт хамруулсан. Энэ нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон
газрын 92%-ийг эзэлж байна. График №1
Аудитын түүвэрт хамрагдсан байдал
8% түүвэрт
92% хамрагдаагүй
түүвэрт хамрагдсан
иргэд
3.27. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.122-д бүлийн хэрэгцээний
зориулалтаар 1 иргэнд 0.07 га газрыг үнэ төлбөргүй олгох, уг хэмжээнээс илүү
гарвал хуулийн 33.1.223-д заасны дагуу дуудлага худалдаа болон төсөл
сонгон шалгаруулах замаар шийдвэрлэхээр тусгасан. Гэтэл БЗД, СБД, СХД,
ЧД, ХУД-ийн ЗД-ын захирамжаар 814 иргэнд 1705 нэгж талбарыг дуудлага
худалдааны анхны үнэ төлүүлээгүй олгосон зөрчил гаргасан. Үүнд иргэдийн
худалдан авсан газар хамаараагүй болно.
Хүснэгт:20. 1 иргэнд 1-ээс дээш гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар олгосон газар
№ Дүүргийн нэр Тоо Нэгж талбарын
тоо
1 БЗД 78 165
2 СБД 16 35
3 СХД 579 1216
4 ЧД 2 4
5 ХУД 139 285
Нийт дүн 814 1705
3.28. Энэ нь 1 иргэн 2 болон түүнээс дээш хашааны газрыг дуудлага худалдааны
анхны үнэ төлөөгүй эзэмшиж байна. Тухайлбал:
o СХД-ийн ЗД-ын 2017 оны А614 тоот захирамжаар Б.Золбообаатарт СХД-ийн
21 дүгээр хороонд тус бүр 6 хашааны газрыг нэг захирамжаар;
o СХД-ийн ЗД-ын 2015 оны А/330 дугаар захирамжаар Э.Баттулгад 25-р
хороонд тус бүр 2 газар,
22 Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ
төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.
23 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших
хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага
худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн
газар тогтооно.
37
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o ХУД-ийн ЗД-ын 2016 оны А/423 дугаар захирамжаар Э.Энхбаатар овогтой
Ган-Эрдэнэд ХУД-ийн 13-р хороонд тус бүр 2 газар олгожээ.
Зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газар:
3.29. Нийслэлийн хэмжээнд зуслангийн зориулалтаар Газрын тухай хуулийн
29.124-д заасны дагуу СБД, СХД, ЧД, НД 2015-2017 оны ГЗБТ-нд 483.8 га
газрыг эзэмшүүлэхээр төлөвлөж, 8728 иргэнд 560.3 буюу 14.6%-иар илүү
эзэмшүүлжээ.
Хүснэгт:21 Зуслангийн зориулалтаар олгосон газар
№ Дүүргийн Төлөвлөгөө Төлөвлөлт ГЗБТ-нд тусгагдсан Хэрэгжилт Зөрүү /га/
нэр баталсан Иргэн, ААНБ-
огноо Иргэн, ААНБ- Газрын хэмжээ ын тоо Газрын хэмжээ (116.8)
1 СХД /га/ -
2 СБД 2015 ын тоо /га/ 1,853
120.8 (140.5)
3 ЧД 2017 - 4.0 - - 75.8
2015 3,691
4 НД - 32.0 240.5 106.1
Нийт 2016 1,885 122.2 (10.6)
- 100.0
2017 99 6.6 -
2015 - 198.0 718 42.7 -
23.3 1.0
2016 - 112.7 381 0.2 (85.0)
4.0
2017 - 32.1 1 560.3
2015 100
-- 8,728
-
- 5.0
- 483.8
3.30. СХД, СБД, ЧД-үүд төлөвлөгөөнд тусгагдсанаас 267.9 га газрыг илүү олгосон
бол ЧД-ийн ГА 2016, 2017 онд 23.5 га газрыг төлөвлөгөөнд тусгалгүй 382
иргэнд олгожээ.
3.31. СХД, СБД, ЧД-ын ЗД-ын захирамжаар 438 иргэнд 920 нэгж талбарыг
дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй олгосон зөрчил гаргасан. Үүнд
иргэдийн худалдан авсан газар хамаараагүй.
Хүснэгт:22. 1 иргэнд 1-ээс дээш зуслангийн зориулалтаар олгосон газар
№ Дүүргийн нэр Тоо Нэгж талбарын тоо
1 СХД 95 208
2 СБД 316 657
3 ЧД 27 55
Нийт дүн 438 920
СХД, СБД, ЧД-ийн ЗД-ын захирамжаар 438 иргэнд 920 нэгж талбарыг үнэ төлбөргүй
эзэмшүүлсэн. Тухайлбал:
o СБД-ийн ЗД-ын 2017 оны А378 тоот захирамжаар Ц.Энхбаатарт СБД-ийн 20
дугаар хороо Бэлх-Хадат хэмээх газарт тус бүр 7 нэгж талбарыг шинээр
эзэмшүүлсэн;
o СБД-ийн ЗД-ийн 2015 оны А202 дугаар захирамжаар Б.Мөнхцэцэг,
Б.Үрэлцэцэг нарт тус бүр 2 газар олгожээ.
3.32. Эдгээр нь дараах шалтгаануудтай байна.
2429.1 Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй
зэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.
38
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Нийслэл, дүүргийн хэмжээнд газрын бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт
бүрэн шилжүүлээгүй бөгөөд газар эзэмшигчийн улсын бүртгэлийг excel файл
ашиглан хөтөлж байгаа тул нэгж талбарын давхардлыг бүрэн хянах
боломжгүй;
o БЗД, СХД, СБД, ХУД, ЧД-ийн ГА зуслан болон гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар давхардуулан олгосон газрын нэгж талбарын хувийн хэргийг
шалгах явцад эзэмшигчийн регистрийн үсэг өөрчлөх, регистрийн тоо засаж
захирамжилсан нь ажилдаа хариуцлагагүй хандсан;
o Нийслэлийн ГА-ны мэргэжилтнүүдийг хэт ойрхон сэлгэн ажиллуулж,
мэргэжилтнүүд нь хариуцсан ажлаа бүрэн хүлээлцээгүй, өмнөх албан
тушаалтны гаргасан шийдвэрийг мэдэхгүйгээс давхардуулсан.
3.33. Зуслангийн газрын төлөвлөлт, олголтын байдлыг СБД, СХД, ЧД-ийн зарим
газруудаар явж тодрууллаа. Тухайлбал:
o Ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын зурвасыг зөрчиж газар
олголт хийсэн;
o Дэд бүтцийн хамгаалалтын зурваст газар олголт хийсэн;
o Зам шугам сүлжээ болон гудамж хоорондоо зай хэмжээ, стандартыг
баримтлаагүй газар олголт хийсэн;
o Ойн болон усан сан бүхий газарт олголт хийснээс хөрсний бохирдол үүсэх
нөхцөл бүрдсэн;
o Ойн санд газар олгосноос ойгоос мод огтлох бэлтгэх эрсдэл үүссэн зэрэг
нийтлэг зөрчил дутагдал ажиглагдаж байна.
3.34. Аудитын явцад ойн болон усан сан бүхий газарт газар эзэмшигчдийн
судалгааг гаргаж дүгнэлт хийх шаардлага үүссэн ч СБД-ийн ГА газрын
мэдээллийн сангийн программыг нэвтрүүлж байгаа тул гарган өгөх
боломжгүй гэсэн шалтгаанаар судалгааг ирүүлээгүй.
3.35. Иймд гэр бүлийн болон зуслангийн зориулалтаар 1 иргэнд олон газрыг
дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй эзэмших эрхийг давуу
байдлаар олгосон БЗД, СХД, СБД, ХУД, ЧД-ийн ГА-ны холбогдох буруутай
албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах
нь зүйтэй гэж үзлээ.
39
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дүгнэлт: ГЗБТ-нд төлөвлөсөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар
эзэмшүүлэх газрыг 47.5%-иар дутуу, зуслангийн зориулалтаар 14.6%-иар илүү га
газрыг эзэмшүүлжээ. Хууль тогтоомж зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан
болон бусад шалтгаануудын улмаас гэр бүлийн хэрэгцээ болон зуслангийн
зориулалтаар 1242 иргэнд 2605 га газрыг олгохдоо дуудлага худалдааны үнэ
төлүүлэлгүйгээр эзэмшүүлжээ.
3.1.3. Төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшил газрыг өөр
зориулалтаар ашигласан уу?
ГЗБТ-ний биелэлт:
3.36. 2015-2017 оны нийслэл, дүүргийн ГЗБТ-нд Газрын тухай хуулийн 33.1.125-д
заасны дагуу төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 176 байгууллагад
848.66 га газрыг олгохоор төлөвлөж, 825.0 га газрыг олгожээ.
Хүснэгт:23 Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд ГЗБТ-
ний дагуу газар эзэмшүүлсэн
№ Нэр огноо Төлөвлөгөөнд тусгасан Хэрэгжилт
1 НГА хэмжээ /га-гаар/ хэмжээ /га-гаар/
2 БГД 2016 210.42 210.42
3 БЗД 2017 476.03 476.03
4 СБД 2015 0.02 0.02
2016 0.035 0.035
2015 0.4727 0.4727
2016 0.595 -
2015 5 5
2016 0.5 0.5
25 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай
шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий
болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;
40
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
5 ХУД 2015 1.51 1.51
6 ЧД 2016 3.25 3.25
8 БНД 2017 11.9 0.09
9 НД 2015 4.54 4.54
Нийт 2016 3.43 3.43
2017 18.99 18.99
2015 62.37 62.37
2016 5.15 5.15
2017 40.25 32.08
2015 1.84 0.1
2016 1.1 1.1
2017 0.76 -
848.16 825.09
3.37. БЗД, НД-ийн ГА-ад тухайн жилийн ГЗБТ-г үндэслэл муутай төлөвлөж
төлөвлөгөөний дагуу газар олголт хийгээгүй байна.
3.38. Дээрх онуудын ГЗБТ-нд тусгалгүйгээр 543 байгууллагад 17217.35 га газрыг
олгосон нь нийт олгосон газрын 95.5% байна.
Хүснэгт: 24. Төлөвлөгөө хэтрүүлэн болон төлөвлөгөөнөөс гадуур олгосон
№ Нэр Он Байгууллагын тоо хэмжээ /га/
1 НГА 2015 156 5796.4
2016 58 5455.94
2 БГД 2017 173 5394.87
2015 2 50.06
3 БЗД 2016 2 0.655
4 СХД 2017 3 0.105
2015 9 20.13
5 СБД 2015 20 7.7
6 ХУД 2016 16 87.53
7 ЧД 2017 30 186.45
2015 26 16.46
8 БНД 2016 9 4.02
Нийт 2015 4 27.19
2016 1 6.44
2015 16 88.49
2016 12 12.74
2017 2 8.71
2015 3 51.23
2016 1 2.23
543 17217.3
3.39. Төсөвт байгууллагад эзэмшүүлсэн газрын судалгааг төлөвлөлттэй
харьцуулан дүгнэхэд тухайн жилийн ГЗБТ-г үндэслэл муутай төлөвлөж
төлөвлөгөөний дагуу газар олголт хийгээгүй байна
3.40. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төсөв санхүү
батлагдсантай холбоотойгоор газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх
зайлшгүй шаардлага гардаг.
Олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх:
3.41. 2015-2017 онд БНД-ийн ЗД-ын захирамжаар тус дүүргийн ГА-нд спорт заалны
зориулалтаар ашиглах эрх олгосон 2 нэгж талбарын 1.23 га газрын
зориулалтыг “мэргэжил сургалт үйлдвэрлэл” болгон өөрчилж, дүүргийн
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ашиглах эрх олгож, зориулалтын
дагуу ашиглаж байна.
3.42. Бусад дүүргүүдийн ЗД-ын захирамжаар төсөвт байгууллагын эзэмшил газрын
зориулалтыг өөрчлөөгүй байна.
3.43. НЗД-ын захирамжаар 1 739 төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар
ашиглах эрх олгосон байна. Үүнээс 540 буюу 31.0% нь нийслэлийн газрын
кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, 68.9% буюу 1 199 байгууллага
бүртгэгдээгүй байна.
41
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Хүснэгт:25 НЗД-ын захирамжтай газар
№ Төрөл Нийт Үүнээс
1 Төрийн өмчит 594 Мэдээллийн Мэдээллийн санд
2 Орон нутгийн өмчит 1145
Нийт 1739 санд бүртгэгдсэн бүртгэгдээгүй
162 432
378 767
540 1199
3.44. Мэдээллийн санд бүртгэлтэй 540 нэгж талбараас 417 нэгж талбарын
эзэмшигчийн судалгаанаас үзэхэд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд
олгосон газраас 384 нэгж талбарын 2 293.3 га газрыг зориулалтаар нь
ашиглаж байна.
3.45. Харин 9 нэгж талбарт 45.7 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд, 24 нэгж
талбарт 67.2 га газрыг худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар,
нийт төсөвт байгууллагын хэрэгцээнд байх 33 нэгж талбарын 112.9 га газрыг
өөр зориулалтаар ашиглаж байна. /хавсралт №12/
Хүснэгт: 26 НЗД-ын захирамжаар төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшиж байгаа газрын
зориулалт
№ Зориулалт Газар эзэмшигч төрийн
байгууллага
Тоо Хэмжээ /га/
1 Гэр бүлийн хэрэгцээ 9 45.79
2 Төсөвт байгууллагын албан хэрэгцээнд 162 1155.26
3 Нийтийн орон сууц 65 101.03
4 Худалдаа бүх төрлийн үйлчилгээ 24 67.24
5 Бүх төрлийн авто зогсоол 9 4.57
95.81
6 Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж 50 520.80
8.00
7 Төмөр зам, нисэх онгоцны буудлын хамгаалалтын зурвас 1
8 Гадаад улсын дипломат төлөөлөгч, консулын газар болон олон улсын 1
байгууллага
9 шашин сум хийд 2 4.39
7.65
10 химийн хорт бодис арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний болон 3
аюултай хог хаягдлын үйлдвэр
11 Бүх төрлийн үйлдвэр /ХАА-с бусад/ 9 90.26
12 ХАА-н үйлдвэрлэл 1 0.77
13 Аж ахуйн 26 42.10
14 Контор үйлчилгээ 48 22.16
15 Бусад холимог зориулалт 7 240.49
Нийт 417 2406.32
3.46. Дээрх 417 байгууллага нь 15 төрлийн зориулалтаар 2406.3 га газрыг эзэмшиж
байна. Үүнээс 2015-2017 онд 24 байгууллага эзэмшиж буй газрын
зориулалтыг өөрчилжээ. /хавсралт №13/
3.47. УСУГ орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан газрын зориулалтыг
контор, лаборатори болгон өөрчилж, бусад 23 байгууллага нь албан
хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газраа ажилчдын болон нийтийн
орон сууцны зориулалттай болгон өөрчилжээ.
3.48. Аудитаар дээрх 24 нэгж талбар газраас 10 нэгж талбарын ашиглалттай нь
танилцлаа. Үүнд:
o НӨХГ-т НЗД-ын 2015 оны А/551 дугаар захирамжаар БЗД-т өмнө нь эзэмшиж
байсан газрын байршлыг өөрчилж, СБД-ийн 7-р хороонд орон сууцны
зориулалттай 800м2, 2015 оны А/54 дугаар захирамжаар СБД-ийн 6 дугаар
хороонд орон сууцны зориулалтаар 2800м2, 2015 оны А/776 дугаар
42
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
захирамжаар ХУД-ийн 11-р хороонд орон сууцны зориулалтаар 7600м2, нийт
3 нэгж талбарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх
олгожээ. Үүнээс ХУД-т эзэмшиж байгаа газарт нь нийтийн орон сууц
баригдсан;
o ЧД-т үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан 13638м2 газрын эзэмших
эрхийг нь НЗД-ын 2017 оны А/330 дугаар захирамжаар “Электрик ком” ХХК-д
шилжүүлсэн;
o ХХААЯ-ны Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь улсын
онцгой объектод хамаардаг. Гэтэл өөрийн эзэмшил газрын хяналтын пост
болон түүнээс хойших сул талбайтай хэсгийн зориулалтыг хэсэгчлэн өөрчилж
орон сууцны зориулалттай болгожээ. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлөх магадлалтай тул зориулалтыг нь өөрчлүүлэх, эсвэл тус хэсэгт
ногдох талбайн эзэмших эрхийг цуцлах албан шаардлага хүргүүллээ.
o Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Эрчим хүчний хөгжлийн төв,
Газрын тосны газар зэрэг байгууллагууд эзэмшил газартаа нийтийн орон сууц
барьж ашиглалтад оруулсан байна. Цаашид ажилчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэх хүрээнд ажилчдаа орон сууцаар хангасан эсэхийг нарийвчлан
шалгах нь зүйтэй.
3.49. Газрын тухай хуульд газрын зориулалтыг өөрчлөх талаар нарийн тусгасан
заалт байхгүй бөгөөд газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагаа нь ГХГЗЗГ-
ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан журмаар зохицуулагдаж
байна. Цаашид энэхүү журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай.
Дүгнэлт: 2015-2017 онд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд
эзэмшүүлэхээр олгосон 1741 нэгж талбар газраас аудитад 417 га буюу 23.9%-ыг
хамруулахад 384 га буюу 92.1%-ыг зориулалтаар нь, 33 га буюу 7.9%-ыг өөр
зориулалтаар ашиглаж байна.
43
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.1.4. Гадаадын иргэн, ААНБ-д олгосон газрыг зориулалтаар нь
ашиглаж байна уу?
3.50. Газрын тухайн хуулийн 6.326-т заасан заалтын хүрээнд 450 гадаад улсын
хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай ААНБ, гадаадын иргэн 1143.4
га газрыг гэрээний үндсэн дээр ашиглаж байна.
3.51. 2015-2018 онд 354 иргэн, хуулийн этгээдийн 658.0 га газарт хугацаа сунгах,
зориулалт өөрчлөх, эрх шилжүүлэх, шинэ олголт зэрэгтэй холбоотой
шийдвэрүүд гаргаж, үүнээс шинээр 53.3 га газрыг 37 иргэн, ААНБ-д
ашиглуулах эрх олгожээ. Үүний 6.6 га нь14 иргэнд, 52.7 га нь 23 ААНБ-д
хамаарч байна. /хавсралт №14/
3.52. НЗД-ын захирамжаар 17 иргэн, ААНБ-д 43.8, дүүргүүдийн ЗД-ын
захирамжаар 20 иргэн, ААНБ-д 9.5 га газрыг тус тус олгожээ.
3.53. Шинээр олгосон газрын байршил хэмжээ зэрэг нь нийслэл, дүүргийн 2015-
2017 оны ГЗБТ-нд тусгагдаагүй байжээ.
3.54. Дүүргүүдийн ЗД-ын захирамжаар гадаадын иргэдэд ашиглуулах эрх шинээр
олгосон газрууд нь МУ-д байнга оршин суугаа гадаадын иргэдэд газрыг
зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулахаар Газрын
тухай хуульд заасан зориулалтын дагуу байгаа ч БЗД, СХД, СБД-ийн ЗД-ын
захирамжаар 14 иргэнд 0.6 га буюу 6143 м2 газрыг Газрын тухай хуулийн 427-
т заасныг зөрчин дуудлага худалдаа зохион байгуулаагүй шууд олгосон
байна. Үүнд:
o БЗД 1 иргэнд 0.07 га буюу 700 м²;
o СБД 10 иргэнд 0.4 га буюу 4127 м²;
o СХД 3 иргэнд 0.1 га буюу 1316 м²газар байна.
3.55. НЗД-ын 2016 оны А/281 дүгээр захирамжаар гадаадын иргэдэд зөвхөн гэр
бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах зориулалт зөрчин
БЗД-ийн 25 дугаар хороонд цэцэрлэгийн зориулалтаар 1 иргэнд / БНСУ-ын
иргэн Жэсон / 480 м² газрыг ашиглах эрхийг шинээр олгосон байна. Иймд
газар ашиглах эрхийг цуцлуулах албан шаардлага хүргүүллээ.
3.56. 2015-2017 онд Газрын тухай хуулийн 44.528-д заасны дагуу гадаадын хөрөнгө
оруулалттай ААНБ-д газрыг тусгай зориулалт, хугацаа болзолтойгоор
ашиглуулах хугацааг ЗГ тогтоохоор зохицуулжээ. Гэтэл тусгай зориулалт
болон хугацааг тогтоосон тогтоол шийдвэрийг ЗГ-аас гаргаагүйгээс
шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалттай 20 ААНБ-д газрыг зориулалт
харгалзахгүйгээр, дуудлага худалдаа зохион байгуулахгүй, 5 жилийн
хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна. /хавсралт №15/ Үүнд
НЗД-ын захирамжаар:
o БЗД-ийн ЗД-ын 2015-2017 оны 3 удаагийн захирамжаар гадаадын хөрөнгө
оруулалттай 5 ААНБ-д 3 га буюу 30788 м² газрыг худалдаа үйлчилгээ,
инженерийн шугам сүлжээ, нийтийн орон сууцны;
26 6.3.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж,
гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу
газар ашиглагч байж болно.
27 44.4.Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг
зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны
Засаг дарга шийдвэрлэнэ.
28 44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор
ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.
44
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o СХД-ийн ЗД-ын 2015 оны 1, 2018 оны 1 удаагийн захирамжаар 2 ААНБ-д
5.5 га буюу 55000 м² газрыг бүх төрлийн үйлдвэрлэл /ХАА-с бусад /;
o ХУД-ийн ЗД-ын 2015 оны 2, 2018 оны 4 удаагийн захирамжаар 6 ахуй нэгж
32.8 га буюу 328.198 м² газрыг худалдаа үйлчилгээ, нийтийн орон
сууц,эмнэлэг,нарны болон хийн станцын;
ДЗД-ын захирамжаар:
o СХД-ийн ЗД-ын 2015,2016 оны тус бүр 1 удаагийн захирамжаар 2 ААНБ-д
3.2 га буюу 32000 м² газрыг аж ахуйн
o НД-ийн ЗД-ын захирамжаар 3 ААНБ-д 0.7 га буюу 7323 м² газрыг сургууль,
цэцэрлэг, шашин сүмийн;
o БХД-ийн ЗД-ын 2016 оны 1 удаагийн захирамжаар 1 ААНБ-д 5 га буюу
50000 м² газрыг үйлдвэрийн зориулалтаар тус тус ашиглуулах эрх олгожээ.
3.57. Гадаадын хөрөнгө оруулалттай 26 ААНБ-ын газар ашиглах эрхийн хугацаа
дуусаж, сунгуулах хүсэлт гаргаагүй байхад нийслэл, дүүргийн ГА-даас Газрын
тухай хуулийн 56.529-д заасан газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлээгүй
байна. /хавсралт №16/ Үүнд:
НЗД-ын захирамжтай:
o БГД-т 1 ААНБ-ын 1000 м² газар 2007 он.
o БЗД-т 3 ААНБ 83264 м² газар 2008,2009 он.
o СХД-т 2 ААНБ 691000 м² газар. 2007,2004
o СБД-т 1 ААНБ 30000 м² газар. 2005 он.
o ХУД-т 3 ААНБ 36664 м² газар.2008,2004 он.
ДЗД-ын захирамжтай:
o БЗД-т 5 ААНБ 1950 м² газар.2004,2009,2011 он.
o СХД-т 2 ААНБ 3024000 м² газар.2012 он.
o ЧД-т 2 ААНБ 1138 м² газар 2008,2010 он,6 иргэнд 3062 м² газар,
2004,2012,2013 он
o БНД-т 1 ААНБ 1500 м² газар. 2005 он.
3.58. Аудитын явцад СХД-ийн ЗД-ын захирамжаар олгогдсон гадаадын хөрөнгө
оруулалттай 25 ААНБ-ын газар ашиглалтын байдлыг тодруулахад 7
гадаадын хөрөнгө оруулалттай ААНБ нь газар дээрээ үйл ажиллагаа
явуулаагүй хоосон байна. /хавсралт №17/ Гэтэл газар нь хоосон, үйл
ажиллагаа явуулаагүйд газар ашиглах эрхийг нь цуцлах арга хэмжээ
хэрэгжүүлээгүй хугацааг нь сунгасан, зориулалтыг нь өөрчилсөн, эрхийг нь
шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрч байна. Иймд эдгээр иргэн ААНБ-ын газар
ашиглах эрхийг цуцлуулах албан шаардлага хүргүүллээ.
29 56.5.Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.
45
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.59. Газрын тухай хуулийн 38.130-д газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл
ажиллагаа нь зөвхөн МУ-ын иргэн, ААНБ-ын хооронд хийгдэх
зохицуулалттай. Гэтэл 2015-2018 онд СХД, ЧД, НД-ийн ЗД-ын захирамжаар
гадаадын хөрөнгө оруулалттай 10 ААНБ, 1 иргэнд 97467 м2 эзэмших эрх
бүхий газрыг ашиглуулахаар шилжүүлжээ. /хавсралт №18/ Үүнд:
o СХД-ийн ЗД-ын захирамжаар 2016, 2017, 2018 онд 7 ААНБ-д 86404 м² газар;
o ЧД-ийн ЗД-ын захирамжаар 2016 онд 1 иргэнд 379 м² газар, 2017 онд 1 ААНБ-
д 684 м² газар;
o НД-ын ЗД-ын захирамжаар 2015 онд 1 ААНБ-д 10000 м² газрыг тус тус
шилжүүлсэн.
3.60. Дээрх зөрчлүүд гарч байгаа шалтгаан нь газар ашиглалтын байдалд тавих
хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн, захирамж гаргахдаа холбогдох хууль
тогтоомжийн заалтыг баримтлаагүй зэрэгтэй холбоотой.
3.61. Дээрх зөрчлүүдээс газар ашиглах сонирхолтой гадаадын иргэн, ААНБ-д
шинээр олгох газрын нөөц дууссан гэсэн нөхцөл байдлыг бий болгох, иргэд
олон нийтийн дунд газрыг их хэмжээгээр олгож хуулийн дагуу ажилладаггүй
гэсэн хардлагыг төрүүлэх үр дагавар үүсгэж байна.
3.62. Газрын тухай хуульд гадаадын иргэнд ашиглуулах газрын хэмжээ
зориулалтыг нарийн зааж өгсөн байхад тухайн заалтыг мөрдөж ажиллаагүй,
үйл ажиллагаа явуулаагүй байхад үндэслэлгүйгээр хугацаа сунгах,
зориулалт өөрчлөх, шилжүүлэх, ашиглах эрхийн хугацаа нь дууссан газрын
эрхийг хүчингүй болгож ажиллаагүй байна.
Дүгнэлт: Гадаадын иргэн, ААНБ олгосон газрыг зориулалтаар бусаар
ашиглаж байгаа зөрчил илрээгүй. Харин нийслэл, дүүргийн ГА-даас газар ашиглах
эрх шинээр олгохдоо дуудлага худалдаа зохион байгуулаагүй, зориулалт зөрчин
өөр зориулалтаар олгосон, эзэмших эрх бүхий газрыг ашиглуулахаар шилжүүлсэн,
30 38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн
гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
хооронд явагдана.
46
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
ашиглах эрхийн хугацаа нь дууссан, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй зэрэгт
холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна.
3.1.5. Тусгай хэрэгцээний газарт хууль, тогтоомж зөрчиж газар олгосон
уу?
3.63. Газрын тухай хуулийн 23.231, 23.2.432, Тусгай хамгаалалттай газар нутгийн
тухай хуулийн 36.133-д заасны дагуу улсын тусгай хэрэгцээ болон тусгай
хамгаалалтай газрын ГЗБ-г Төрийн захиргааны төв байгууллага буюу
Байгаль орчны яамнаас эрхэлж холбогдох шийдвэрийг гаргадаг. Иймд
Төрийн аудитын тухай хуулийн 15.234, 15.2.135 дахь заалтын дагуу НТАГ-ын
аудит хийх бүрэн эрхэд хамаараагүй учир 3.15 дахь дэд асуулт аудитад
хамрагдаагүй.
3.64. Мөн НГА-ны 2018 оны 01-06/6103, 2019 оны 03-07/150 дугаар албан
бичгүүдээр аудитын хамрах хугацаанд НЗД-ын захирамжаар иргэн ААНБ-д
газар эзэмших, ашиглах эрх олгоогүй талаар мэдэгдсэн.
Дүгнэлт: Тусгай хэрэгцээний газарт хууль, тогтоомж зөрчиж газар олгосон
эсэх асуулт аудитад хамрагдаагүй болно.
3.1.6. Гэр хорооллыг орон сууцжуулах зориулалтын газар олголт үр
дүнтэй болсон уу?
3.65. НИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын
дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”, БХБС-ын 2018 оны 46 дугаар
тушаалаар батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөх, барилгажуулах үйл
ажиллагааны журам”-аар гэр хорооллын газрыг чөлөөлөх үйл ажиллагаа
зохицуулагдаж байна.
3.66. НГХДБГ нь гэр хорооллыг шинэчлэн хөгжүүлэх, гэр хорооллын газрыг зохион
байгуулах, дахин төлөвлөх, гэр хорооллыг дэд бүтэцтэй орон сууцны
хороолол болгон хөгжүүлэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах,
төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулах, төслийн үйл ажиллагаанд
хяналт тавих, оролцогчдын эрх ашгийг хамгаалах, үүргийг байгууллагын
дүрмийн 2 дугаар зүйлд заасны дагуу хариуцдаг байна. Харин чөлөөлөгдсөн
газрыг төсөл хэрэгжүүлэгчид олгох асуудлыг НГА-наас зохион байгуулдаг
байна.
3.67. НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 14/02, 19/23, 2018 оны 127 дугаар
тогтоолуудаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах
төслийн ХЕТ-г баталжээ. Төлөвлөгөөгөөр 24 байршлын 75 хэсэгчилсэн
талбайн 6735 нэгж талбар газрыг чөлөөлнө.
3.68. Дээрх 3/31, 46 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НЗД-ыг төлөөлж
НГХДБГ нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь хувийн өмчийн
газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх гурван талт гэрээг үл хөдлөх хөрөнгө
өмчлөгч, эзэмшигч болон төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулжээ. Төсөл
31 23.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх хэмжээтэй байна
32 23.2.4.улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх,
33 36.1. Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын
бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг
хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.
34 15.2.Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ:
35 15.2.1.орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх;
47
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
хэрэгжүүлэгч нь газар өмчлөгч, эзэмшигч нартай газрын үнэлгээг харилцан
тохиролцож газрыг чөлөөлөхтэй холбоотой үүргийг бие даан хариуцан
зохион байгуулдаг. 2015-2017 онд 1629 нэгж талбар газрыг чөлөөлсөн.
3.69. Дээрх чөлөөлөгдсөн газрын өмчлөгч нар өмчлөх эрхээсээ татгалзсан
хүсэлтийг үндэслэн УБЕГ-ын даргын 2015-2018 оны тушаалуудаар эрхийн
улсын бүртгэлийн дугаарыг нь хүчингүй болгожээ.
3.70. УБЕГ-ын даргын эрхийн улсын бүртгэлийн дугаарыг нь хүчингүй болгосон
тушаалууд, төсөл хэрэгжүүлэгчдийн газар чөлөөлсөн хүсэлтийг үндэслэн
НГА-ны "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн
хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсний дагуу 2015-2018 онд нийт
чөлөөлөгдсөн газраас 21.2% буюу 345 нэгж талбарт 171.495 метр2 газрыг
төсөл хэрэгжүүлэгч 115 иргэн, ААНБ-д НЗД-ын захирамжаар эзэмшүүлжээ.
Харин 1284 нэгж талбар газарт олголт хийгдээгүй нь төсөл хэрэгжүүлэгчээс
газар олгох хүсэлт, холбогдох баримт материалыг НАГ-нд ирүүлээгүйтэй
холбоотой.
Дүгнэлт: Чөлөөлөгдсөн 1629 нэгж талбар газраас 1284 буюу 78.8% нэгж
талбар газарт олголт хийгдээгүй нь төсөл хэрэгжүүлэгчээс газар олгох хүсэлт,
холбогдох баримт материалыг НГА-нд ирүүлээгүйтэй холбоотой.
3.1.7. Цахим газар олголт үр дүнтэй болсон уу?
3.71. НИТХ-ын 2013 оны 10/39 дугаар тогтоолоор 7 дүүргийн 52 байршилд 15,309
га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр
шийдвэрлэжээ.
3.72. Мөн тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар
тогтоолоор “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл
ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журам”-ыг баталж, энэ
журмын дагуу 7 дүүргийн нутаг дэвсгэрийн 52 байршилд иргэдэд газар
өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг НЗД-д даалгасан байна.
3.73. Нийслэлийн ГЗБ-ын 2014-2016 оны төлөвлөгөөнүүдэд дээрх 52 байршлын
газар батлагдcан.
3.74. Дээрх байршлуудад 2014-2016 онуудад иргэдэд 15 309.0 га газрыг цахим
системээр зохион байгуулан өмчлүүлэхээр төлөвлөж, гүйцэтгэлээр 5
удаагийн сонгон шалгаруулалтаар 44 байршилд сонгон шалгаруулалт
явуулж 42 байршлын 3 501.1 га газрыг 69836 иргэнд өмчлүүлжээ.
Хүснэгт: 27. Өмчлүүлэхээр төлөвлөсөн 52 байршил
№ Дүүргийн Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү Өмчилсөн
иргэдийн
нэр Хэмжээ Байршлын Хэмжээ Байршлын Хэмжээ Байршлын тоо
тоо
/га/ тоо /га/ тоо /га/ 5 3221
3
1 БЗД 1232 15 161.3 10 1070.7 0 30472
2
2 СХД 8018 21 1524.3 18 6493.7 0 149
0 3421
3 СБД 87 2 7.4 2 79.6 0
10 21355
4 ХУД 2590 7 171.4 5 2418.6
1910
5 БНД 1852 3 1071.8 3 780.2 9308
69836
6 НД 166 1 97.9 1 68.1
7 БХД 1364 3 467 3 897
Нийт 15309 52 3501.1 42 11807.9
3.75. Харин 2 байршлын /СХД-ийн Бурхантын ам, Өндөрхаан уул/ сонгон
шалгаруулалт явагдсан ч иргэдийн газар өмчлөх эрх нь баталгаажаагүй
байна. Энэ нь тус газарт түүх, соёл, археологийн дурсгалт зүйл хадгалагдаж
48
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
байгаа тул Түүх, археологийн хүрээлэнгээс дүгнэлт гаргах хүртэл тус
газруудад иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулахгүй байх хүсэлтийг
Нийслэлийн Соёл урлагийн газраас 2015 оны 12, 2016 оны 1 дүгээр саруудад
НГА-нд ирүүлсэнтэй холбоотой байна.
3.76. ШУ-ны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс НГА-нд 2017 оны 10
дугаар сарын 30-ны өдөр дээрх байршлуудад судалгаа хийсэн талаар 1/10
дугаартай албан бичиг хүргүүлж, судалгаагаар хүрэл зэвсгийн үед холбогдох
хиргисүүр 3, дөрвөлжин булш 48, нийт 51 дурсгал илэрсэн нь Соёлын өвийг
хамгаалах тухай хуулийн 27.1036, 38.1.137, 38.1.238 дахь заалтуудыг
хэрэгжүүлээгүй талаар дурджээ.
3.77. НЕТГ-аас “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын
байршлын хаягийн зургийг боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны
100 дугаар тогтоолоор 4 208 га талбай, 180 дугаар тогтоолоор 10 398 га
талбай, нийт 14606 га талбайн хаягийн зургийг баталсан байна.
3.78. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан журмын
1.2-т “Нийслэлд бүртгэлтэй иргэдэд хотын хөгжлийн ерөнхий
төлөвлөгөөний дагуу ХЕТ хийгдсэн байршлуудад гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар өмчлүүлнэ....,” гэж заасан ч дээрх 52 байршлын ХЕТ
боловсруулах зардлыг нь нийслэлийн төсөвт тусаагүй байна.
3.79. ХЕТ батлагдаагүй, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар
батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.239-
т заасан хээрийн судалгаа дутуу хийсэн зэргээс шалтгаалан дээрх 52
байршлаас 8 байршлын газар нь улсын тусгай хэрэгцээний болон бусад
газруудтай давхацсан байна. Тухайлбал:
o Улсын тусгай хэрэгцээний газартай давхацсан нийт 3 байршил. Үүнд: ХУД-
ийн 13, 14 дүгээр хороо, Өпзийт, Гавжийн шандын орчмын 20 дугаарт 1
байршил, БЗД-ийн 9 дүгээр хороо, Улиастай ам Ээж хайрхан орчмын 14, 15
дугаарт 2 байршил;
o Ерөнхий төлөвлөгөө боловсруулсан ХЕТ-2016/36, 37 даалгавар бүхий
газартай давхацсан 4 байршил. Үүнд: ХУД-ийн 10 дугаар хороо, Морингийн
даваа орчмын 21 дүгээрт 1 байршил, БЗД-ийн 20, 23 дугаар хороо, Улиастай
амны Баатар-Хайрхан, Цагдуултын ам 1, 2, 4 дүгээрт 3 байршил, СХД-ийн
32 дугаар хороо Эмээлтийн Шар хөв орчмын хэсэг /25 дахь байршил/ нь 64
иргэн, ААНБ-ын газартай давхацсан 1 байршил.
3.80. Иргэдийн өмчлөх эрх нь баталгаажсан 42 байршлын дэд бүтцийн асуудал
шийдвэрлэгдээгүйгээс одоогийн байдлаар иргэд өмчилсөн газартаа
суурьшаагүй байна. Иргэдээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар
2017 онд бичгээр 11, биеэр 42, нийт 53 гомдол гаргажээ.
36 27.10.Урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй нь газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох
үндэслэл болно.
37 38.1.Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно:
38.1.1.түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан
эрхлэх, үйлдвэрлэл явуулах;
38 38.1.2.палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот
суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт
малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;
39 6.2. Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:
6.2.1. Өргөдөлд дурьдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх;
6.2.2. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах;
6.2.3. Үер, усны ам, эрчим хүчний шугамын аюулгүйн болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд
оршиж буй эсэхийг нягтлах.
49
НТАГ - / 2018 / 02 - ГА