Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.81. 2013 оны 10/39 дугаар тогтоолоор батлагдсан 52 байршлаас гадна НИТХ-ын
2015 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 30/23 дугаар тогтоолоор 5 дүүргийн
нутаг дэвсгэрийн 68 байршилд 22496.7 га газрыг өмчлүүлэхээр баталжээ.
Хүснэгт:28. Өмчлүүлэхээр төлөвлөсөн 68 байршлын судалгаа
Дүүргийн нэр Хэмжээ /га/ Байршлын тоо
№
1 СХД 2645.7 12
2 ХУД 421.6 3
3 БНД 11967.4 32
4 НД 3661.7 4
5 БХД 3800.3 17
Нийт 22496.7 68
3.82. Дээрх байршлуудад одоогоор газар өмчлүүлэх ажил хийгдээгүй байна. Энэ
нь НЗД 2017 онд А/17, А/18 дугаар захирамжууд гаргаж нийслэлийн
суурьшлын бүсийн хил хязгаарыг баталж, батлагдсан бүсээс бусад газарт
газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд шинээр олгохыг
хориглосонтой холбоотой байна.
3.83. Дээрх байршлуудын кадастрын судалгаа, газрын төлөв байдал, чанарын
улсын хянан баталгаа, газар зүйн зураглалын ажлыг гүйцэтгүүлэхэд
шаардагдах хөрөнгийг НЗД-ын 2013 оны А/952, 2015 оны А/939 дүгээр
захирамжуудаар баталжээ.
3.84. ГХГЗЗГ болон ТЕГ-ын зөвшөөрөлтэй байгууллагуудын дунд худалдан авах
ажиллагааг явуулж ТБОНӨХБАҮХАТХ-д заасан шалгуурыг хангасан
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. 52 байршлын 13509 га газрыг
өмчлүүлэхээр “Мон Мэп” ХХК-тай 819.9 сая төгрөг, 68 байршлын 22496.7 га
газрыг өмчлүүлэхээр “Дирекцион” ХХК-тай 998.8 сая төгрөгийн гэрээг
байгуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байна.
Дүгнэлт: 2013-2016 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд цахим хэлбэрээр
өмчлүүлэхээр төлөвлөсөн байршлын төлөвлөлт, судалгааг дутуу хийсэн, ХЕТ
боловсруулах зардлыг төсөвт тусгаагүй байна. Үүнээс шалтгаалж төлөвлөсөн
37805.8 га талбайгаас 3501.0 га буюу 9.2%-ийг нь өмчлүүлсэн ч дэд бүтцийн
асуудал шийдвэрлэгдээгүйгээс иргэд өмчилсөн газартаа суурьшаагүй нь цахим
газар олголт үр дүн муутай болсныг харуулж байна.
3.1.8. Ойн нөхөрлөл, мод үржүүлгийн зориулалтаар олгосон газрыг өөр
зориулалтаар ашиглаж байна уу?
3.85. Ойн тухай хуулийн 3.1.840-д заасан ойн нөхөрлөлүүдэд газрыг эзэмшүүлэх
ашиглуулах эрх олгодоггүй. Харин хуулийн 3.1.541-ийн дагуу ойн сангийн
тодорхой хэсгийг Нийслэлийн Байгаль орчны газраас гэрээний үндсэн дээр
эзэмшүүлдэг. Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа нь НГА-ны чиг үүрэгт
хамааралгүй байна.
3.86. Нийслэл дүүргийн хэмжээнд 2015-2017 онд шинэ, шилжилт хөдөлгөөн
хийгдсэн, хугацаа сунгасан захирамжийг хамруулан шалгахад нийт 203 иргэн,
ААНБ 633.8 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж байна.
40 3.1.8.“ойн нөхөрлөл” гэж Иргэний хуулийн 481.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.8-д заасны дагуу зохион
байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг;
41 3.1.5.“эзэмшлийн ой” гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан
хамгаалж, эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;
50
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.87. 2015-2017 оны ГЗБТ-нд 715.1 га газрыг шинээр олгохоор төлөвлөж,
гүйцэтгэлээр 43 иргэн ААНБ-д 106.6 га газрыг олгож, төлөвлөгөөний биелэлт
нь 15.0%-тай байна.
Хүснэгт:29 ГЗБТ-ний гүйцэтгэл
№ Нийслэл Он Төлөвлөгөө Газрын Гүйцэтгэл Газрын
дүүргийн нэр Иргэн, ААНБ- хэмжээ /га/ Иргэн, ААНБ- хэмжээ /га/
2016 ын тоо ын тоо
1 НГА 500.0 40.0
2 БЗД 2015 - 8
3 СХД 2016 20.0
4 СБД 2015 - 26.0 4 14.1
2016 - 65.0 2 1.1
5 БНД 2015 - 6 13.6
6 БХД 2016 - - 1 1.0
2017 - 20.0 11 17.5
7 НД 2015 - 15.0 --
Нийт 2015 - 12.0 --
2016 - 15.0 7 14.0
2017 - 15.0 --
2017 - 22.0 1 2.0
- --
- 5.0 3 3.4
- 0.1 43 106.6
715.1
3.88. Тухайн жилийн ГЗБТ-г боловсруулахдаа холбогдох журмыг мөрдөөгүйгээс
эзэмшигч, ашиглагчийн тоо тусгагдаагүй байна.
3.89. Эдгээр эрх олгосон 106.6 га газар нь ЗГ-ын 2003 оны 28 дугаар тогтоолын 7
дугаар хавсралтаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулалт явуулах
журам”-аар олгогдох “улс бүс нутгийн ач холбогдол, хот суурийн газрын
хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж
барих”-д зориулсан газарт хамаарахгүй харин Газрын тухай хуулийн 33.1.242-
т заасны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах газарт
хамаарч байна.
3.90. Гэтэл НЗД-ын захирамжаар 8 иргэн ААНБ-д 40.0 га, СХД, СБД, БНД, БХД-ийн
ЗД-ын захирамжаар 20 иргэн ААНБ-д 38.4 га газрыг төсөл сонгон
шалгаруулалтаар, СХД, БЗД, НД-ийн ЗД-ын захирамжаар 15 иргэн ААНБ-д
28.13 га газрыг шууд олгожээ.
Хүснэгт:30. Хууль тогтоомж зөрчин олгосон газар
№ Нийслэл Он Төсөл сонгон Шууд эрх олгосон
дүүргийн нэр
шалгаруулалтаар эрх олгосон
Иргэн, ААНБ- Газрын Иргэн, ААНБ- Газрын
ын тоо хэмжээ /га/ ын тоо хэмжээ /га/
1 НЗД-ын 2016 8 40 --
захирамж
2 БЗД-ийн ЗД-ын 2015 - -4 14.1
1.1
захирамжаар 2016 - -2 8.6
1.0
3 СХД-ийн ЗД-ын 2015 155
-
захирамжаар 2016 1 -
-
4 СБД-ийн ЗД-ын 2015 11 17.46 - -
захирамжаар 2016 ---
2017 ---
5 БНД-ийн ЗД-ын 2015
7 14 -
захирамжаар
6 БХД-ийн ЗД-ын 2015 ----
12 - -
захирамжаар 2016 ----
2017
42 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү
газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга
дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг
Засгийн газар тогтооно.
51
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
7 НД-ийн ЗД-ын 2017 - - 3 3.4
захирамжаар 28 78.46 15 28.2
Нийт
3.91. Хуулийг баримтлаагүй эзэмших эрх олгосон дээрх газруудаас НГА-наас
зохион байгуулсан НД-т төсөл сонгон шалгаруулалтаар олгосон 40.0 га газар
нь тухайн жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй.
3.92. СХД, СБД, БХД, НД мод үржүүлгийн зориулалтаар төлөвлөсөн боловч
хэрэгжүүлээгүй, төлөвлөгөөний гүйцэтгэл нь хангалтгүй байна. Энэ нь
ажилтнуудын тогтвор суурьшилгүй байдал, төлөвлөлтийг бодитой хийдэггүй,
тухайн жилийн ГЗБТ боловсруулахдаа иргэн, ААНБ-аас санал авч тусгах
зэрэг ажил дутуу хийгддэг зэрэгтэй холбоотой байна.
3.93. БНД ГА нь 15.0 га газрыг олгохоор төлөвлөж, тухайн жилийн ГЗБТ-нд
тусгагдсан газруудад 14.0 га газрыг олгосон нь төлөвлөлт бодитой хийгдсэн
гэж үзэж болохоор байна.
3.94. Төсөл сонгон шалгаруулалтаар мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх
олгосон 78.5 га газрыг 28 иргэн ААНБ-д олгосон. Үүнээс 3 иргэн, ААНБ-тэй
газрын төлбөр төлөх гэрээ байгуулсан, 25 иргэн, ААНБ-ийг Газрын төлбөрийн
тухай хуулийн 8.143, 8.1.644, 8.1.745 дахь заалтуудыг үндэслэн газрын
төлбөрөөс чөлөөлсөн.
3.95. 2015-2017 онд 160 иргэн ААНБ-ын 527.2 га газарт талбайн хэмжээ,
зориулалт өөрчлөх, эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хугацаа сунгах зэргээр
хөдөлгөөн хийгдсэн.
Хүснэгт:31. 2015-2017 онд хөдөлгөөн хийгдсэн газрууд
№ Дүүрэг Он Газар эзэмшигч, Хэмжээ /га/
1 БГД 2017 ашиглагчийн тоо 0.15
2 БЗД 2015 21.9
3 СХД 2015 1 53.1
2016 141.3
4 СБД 2017 9 139.6
2015 2.21
5 ХУД 2016 10 1.89
2015 29.1
6 ЧД 2016 52 102.1
7 БНД 2016 10.28
2015 26 3.5
8 БХД 2016 4.5
9 НД 2017 4 2
2016 15
Нийт 2017 27 0.6
527.23
11
11
3
1
1
1
2
1
160
43 8 дугаар зүйлийн 8.1. Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө:
44 6/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон
буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд;
45 7/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр тариалсан олон наст ургамал, жимс, жимсгэний талбай эзэмшиж,
ашигласны төлбөрөөс анхны ургац өгөх хүртэлх хугацаанд;
52
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх:
3.96. Мод үржүүлгийн чиглэлээр газар эзэмшиж байгаа 203 иргэн, ААНБ-ын 633.8
га газраас 199 иргэн ААНБ-ын 619.5 га газар буюу 97.7%-ийн ашиглалтыг
байдлыг тодруулахад 115.4 га буюу 18.6%- нь зориулалтын дагуу байна.
3.97. Харин 36.1 га буюу 5.8%-ийн зориулалтыг өөрчилсөн, 367.2 га буюу 59.8% нь
үйл ажиллагаа явагдаагүй хоосон, 84.5 га буюу 13.6% нь үйл ажиллагаа
явагдаагүй хашаа барьсан байна. Ийм байдлаар газрыг зориулалтаар нь
ашиглах сонирхолгүй, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан
туршлагагүй иргэн, ААНБ-д их хэмжээний газар олгож, тодорхой хугацаанд
газрын төлбөрөөс чөлөөлжээ. /хавсралт №19/
3.98. 7 иргэн ААНБ-д 16.3 га газрыг эзэмших эрх олгосон ч ашиглалтын байдлыг
тодруулахад байршил нь тодорхойгүй, газрын кадастрын мэдээллийн санд
бүртгэгдээгүй нь газар ашиглалтад тавих хяналт хангалтгүй байгааг харуулж
байна. /хавсралт №20/
Хүснэгт: 32. Ашиглалтын байдал
№ Ашиглалтын байдал Газрын Газар эзэмшигч,
хэмжээ /га/
1 Зориулалтын дагуу ашиглаж байгаа 115.02 ашиглагчийн тоо
2 Зориулалт өөрчилсөн 36.07
3 Үйл ажиллагаа явуулаагүй /Хоосон/ 367.22 33
4 Үйл ажиллагаа явуулаагүй /Хашаа 84.95
20
барьсан/ 16.3
5 Мэдээллийн санд бүртгэгдээгүй 619.56 108
Нийт
31
7
199
3.99. Ашиглалтын байдлыг тодруулж, газар дээр нь очиж үзсэн газруудын 139
иргэн ААНБ 452.2 га буюу 78.7%-д нь үйл ажиллагаа явагдаагүй, 7 иргэний
16.3 га буюу 2.6%-ийн байршил тодорхойгүй байна. Энэ нь Газрын тухай
53
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
хуулийн 40.146, 40.1.647 дахь заалтыг зөрчиж байна. Иймд 126 иргэн ААНБ-
ын газар эзэмших эрхийг цуцлуулах албан шаардлага хүргүүллээ.
3.100. Ашиглалтын байдлаас үзэхэд мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшиж
байгаа иргэн ААНБ-ын газрын талбайн хэмжээ болон зориулалтыг өөрчлөх,
эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хугацааг сунгахдаа зориулалт зөрчсөн, газар
дээрээ үйл ажиллагаа явуулаагүй зэрэг нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр
шилжилт хөдөлгөөн өөрчлөлт хийж байгаа нь Газрын тухай хуулийн 35.148,
35.1.549, 35.350, 35.3.151 дэх заалтуудыг зөрчсөн, холбогдох албан
тушаалтнууд газар ашиглалтын байдалд тавих хяналтыг дутуу хэрэгжүүлжээ.
Дүгнэлт: Мод үржүүлгийн зориулалтаар нийт 203 иргэн, ААНБ 633.8 га
газрыг эзэмшиж байна. Үүнээс 199 иргэн, ААНБ-д олгосон 619.5 га газрыг аудитын
түүвэрт хамруулахад 18.5%-ийг зориулалтын дагуу ашиглаж, харин 78.7% буюу
487.85 га газрыг зориулалт дагуу ашиглаагүй, газар дээр үйл ажиллагаа явагдаагүй
байна.
3.1.9. Хууль, журамд заасны дагуу нийслэлийн ЗД-ын олгох газарт
дүүргийн ЗД, дүүргийн ЗД-ын олгох газарт нийслэлийн ЗД олголт хийсэн үү?
Давхардуулан олгосон уу?
3.101. Газрын тухай хуулийн 21.252, 21.2.353 дахь хэсэгт НЗД-ын, хуулийн 21.5.154,
21.5.355 дахь хэсэгт ДЗД нарын газар олгох газрын бүсчлэлийг тусгажээ.
Инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөгдсөн
газруудад НЗД-ын захирамжаар, бусад газарт ДЗД-ын захирамжаар газар
олгох асуудал шийдвэрлэгдэхээр байна.
3.102. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “УБ хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг
хандлага” баримт бичгийн 1.2.6.1-1.2.6.5 дэх хэсгүүдэд дулаан, цахилгаан,
усан хангамж, ариутгах татуурга, мэдээлэл холбоо зэрэг инженерийн дэд
бүтцийн хангамжийн төлөвлөлт, бүсчлэлийн хил заагийг тусгажээ.
3.103. Аудитын түүвэрт хамрагдсан эзэмших, ашиглах эрх олгосон баримтуудад
НЗД-ын олгосон газарт ДЗД, ДЗД-ын олгосон газарт НЗД газар олгосон
зөрчил илрээгүй.
3.104. Харин Газрын тухай хуулийн 21.2.3. “... уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох
ДЗД-ын саналыг авсан байна” заалт болон батлагдсан төлөвлөлтийг
хэрэгжүүлээгүйгээс инженерийн дэд бүтцийн хангамжийн бүсчлэлийг
46 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:
47 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
48 35.1.Газар эзэмшигч дараахь эрхтэй:
49 35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн
гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;
50 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
51 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
52 21.2.Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
53 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл,
нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн
инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах
асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;
54 21.5.Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
55 21.5.3.энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн
газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.
54
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
баталсан хил зааг дотор ДЗД-ын захирамжаар, хил заагаас бусад газарт
НЗД-ын захирамжаар эрх олгосон зарим шийдвэрүүд гарчээ.
3.105. Нийслэлийн “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий
болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газрууд”-ын хил хязгаарыг
нийслэл, ДЗД нар давхардуулан газар олгох, газрын мэдээллийн санг дутуу
хөтлөх, газар ашиглалт, эзэмшилтийн байдалд тавих хяналт алдагдах зэрэг
сөрөг үр дагавар үүсгэх магадлалтай.
3.106. Цаашид холбоотой асуудлыг ҮАГ-аас нэгдсэн удирдамжаар хийгдэж буй
Нийцлийн аудитын хүрээнд дахин тодруулахаар шийдвэрлэлээ.
Дүгнэлт: Батлагдсан төлөвлөлтийг хэрэгжүүлээгүйгээс НЗД-ын
захирамжаар олгох хил заагаас өөр газарт газар эзэмших эрх олгожээ.
3.1.10. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч байна уу?
3.107. Нийслэлийн ГЗБ-ын 2015-2017 оны төлөвлөгөөнд нийт 116 байршлын 555.4
га газарт чөлөөлөлт хийхээр тусгаж, 0.17% буюу 0.9 га газрыг чөлөөлсөн /4
байршилд/, 99.83% буюу 555.2 га газарт /112 байршилд/ чөлөөлөлт
хийгдээгүй байна. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай
хуулийн 32.456, 32.557-д заасан нөхөх олговрын хэмжээг тооцож, газар
өмчлөгчтэй урьдчилан тохиролцсоны дараа ГЗБТ-нд тусгах хуулийн заалтыг
НГА хэрэгжүүлээгүйгээс шалтгаалжээ.
3.108. Харин дээрх онуудад ГЗБТ-нд тусгагдаагүй 67 байршлын 20.6 га газарт
чөлөөлөлт хийжээ. ГЗБТ-нд тусгагдаагүй чөлөөлсөн газар нь нийт
чөлөөлөгдсөн 21.6 га газрын 95.6%-ийг эзэлж байна.
3.109. Үүний шалтгаан нь улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл
тусламжаар баригдах барилга байгууламж, авто зам, шугам сүлжээний
ажлын төсвийг холбогдох яам, агентлагууд нь батлахдаа нийслэл, дүүргийн
тухайн жилийн ГЗБТ-д тусгуулахгүй байгаатай холбоотой.
3.110. Дээрх 21.6 га газрыг ангилбал 14.0 га буюу 64.8% авто зам тавих, 4.8 га буюу
22.4% нь барилга байгууламж барих, 2.7 га буюу 12.8% нь дэд бүтцийн бүтээн
байгуулалтын ажлын хүрээнд чөлөөлөгджээ.
Хүснэгт: 33. Газар чөлөөлөлтийн ангилал
Огноо Барилга байгууламжийн Авто замын Дэд бүтцийн Нийт
№ зориулалтаар чөлөөлсөн зориулалтаар зориулалтаар чөлөөлсөн
газрын хэмжээ /га/ чөлөөлсөн газрын чөлөөлсөн газрын газрын хэмжээ
хэмжээ /га/ хэмжээ /га/ /га/
1 2015 1.16 0.7 0.11 1.97
2 2016 0.43 0.41 2.36 3.2
56 32.4.“Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай
шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй
энэ тухай урьдчилан тохиролцсон байна.”
57 Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгч
болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах асуудлыг урьдчилан тохиролцоно:
32.5.1.газрын үнэ;
32.5.2.тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ;
32.5.3.өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу
эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээ;
32.5.4.улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ;
32.5.5.улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар;
32.5.6.газрыг чөлөөлөх нөхцөл, хугацаа;
32.5.7.газрыг чөлөөлөхтэй холбогдон талуудын хүлээх үүрэг, хариуцлага;
32.5.8.нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх журам, хугацаа.
55
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3 2017 3.25 12.9 0.3 16.45
Дүн 4.84 14.01 2.77 21.62
3.111. Нийслэлийн ГЗБТ-нд ГХБГЗЗГ-ын даргын 2012 оны 589 дугаар тушаалаар
батлагдсан “Нийслэл, дүүргийн ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөө
боловсруулах аргачлал”-ын 2.2.10 дахь хэсэгт тусгагдсан нөхөн олговрын
зардлыг дээрх онуудад тооцож тусгаагүй байна.
3.112. Харин НИТХ-аас дээрх онуудын төсвийг батлахдаа газар чөлөөлөх нөхөх
олговрын зардалд нийт 16,100.4 сая төгрөгийг бүхэл дүнгээр баталжээ. Үүнд:
o 2015 оны 33/36 дугаар тогтоолоор 5,003.0 сая төгрөг;
o 2016 оны 4/09 дугаар тогтоолоор 4,097.4 сая төгрөг;
o 2017 оны 12/20 дугаар тогтоолоор 7,000.0 сая төгрөг.
3.113. Батлагдсан санхүүжилтээс нөхөн олговрын зардалд нийт 15,606.4 төгрөг
буюу 96.9%-ийг нь зарцуулжээ. Тодруулбал ГЗБ-ын 2015-2017 оны
төлөвлөгөөнд тусгагдсан 4 байршлын 0.95 га газрын нөхөн олговрын зардалд
781.2 сая төгрөг олгосон.
Хүснэгт:34. ГЗБТ-нд тусгагдсан газруудыг санхүүжүүлсэн /оноор/
№ Огноо Чөлөөлөх байршил /тоо/ Чөлөөлөх газрын хэмжээ /га/ Нөхөх олговор /сая.төг/
Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү Төлөвлөгөө Зөрүү
Гүйцэтгэл 4,774.4
3,756.7
1 2015 27 1 26 37.3 0.13 37.2 5,003.0 228.6 6,788.1
2 54 140.9 0.67 140.26 15,319.2
2 2016 56 1 32 377.2 0.15 377.03 4,097.4 340.7
4 112 555.4 0.95 554.49
3 2017 33 7,000.0 211.9
Нийт 116
16,100.4 781.2
3.114. Харин ГЗБТ-д тусгагдаагүй 67 байршлын 20.6 га газрын нөхөн олговрын
зардалд 14,825.2 сая төгрөгийг олгосон байна. Энэ нь нийт зарцуулсан
хөрөнгийн 94.9% болж байна.
Хүснэгт:35. ГЗБТ-нд тусгагдаагүй /оноор/
№ Огноо Чөлөөлсөн байршил /тоо/ Чөлөөлсөн талбайн хэмжээ /га/ олгосон дүн /сая.төг/
1 2015 12 1.84 3,337.0
2 2016 24 2.53 3,649.4
3 2017 31 16.3 7,838.8
4 Нийт 67 20.67 14,825.2
3.115. НЗД-ын 2017 оны А/407 дугаар захирамжаар газрын нөхөн олговрын үнэлгээ
хийх байгууллагуудыг сонгон шалгаруулахаар байгуулсан ажлын хэсгийн
өгсөн зөвлөмжийн дагуу НГА-наас “Фэйр Валуэшн”, “Мөнх Оргил Трейд”,
“Бэсгэ” ХХК-тай газрын нөхөн олговрын үнэлгээ хийх гэрээ байгуулжээ.
Эдгээр компаниуд газар өмчлөгчдийн газрын үнэлгээг харилцан адилгүй
тооцжээ. Энэ нь газрын байршил, бүсчлэл, иргэд өөрийн өмчийн газрыг
үнэлэх эрх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13.1.158-д заасны дагуу зах
зээлийн дундаж үнээр тооцдог зэрэгтэй холбоотой байна.Тухайлбал:
Иргэдийн өмчлөлийн 1 метр2 газрыг “Фэйр Валуэшн” ХХК дунджаар 17.3
мянган, “Бэсгэ” ХХК 42.4 мянган, “Мөнх Оргил Трейд” ХХК 57.8 мянган
төгрөгөөр үнэлжээ.
58 хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн
үнэлгээ хийх аргыг бие даан сонгох;
56
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дүгнэлт: Тухайн жилийн ГЗБТ-нд чөлөөлөх газрын байршил, хэмжээ, нөхөн
олговрын зардлыг тодорхой тусгаагүй байна. ГЗБТ-нд тусгагдсан газруудаас
0.17%-ийг нь чөлөөлжээ.
3.1.11. Хууль бусаар илүү хашаалсан газрыг чөлөөлсөн үү?
3.116. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2015-2017 онд 550 иргэн, ААНБ-ын эзэмших
ашиглах 460.8 га газрын талбайн хэмжээг 321.6 га-гаар нэмэгдүүлжээ.
Нэмэгдсэн талбайн хэмжээний 31.6 га буюу 9.8% нь НЗД-ын захирамж, 290.0
га буюу 90.2% нь дүүргүүдийн ЗД-ын захирамжтай байна.НЗД-ын
захирамжаар 281 иргэн ААНБ-д өмнөх талбай дээр нь 31.60 га буюу 26.7%,
ДЗД нарын захирамжаар 290 га буюу 62.9%-иар нэмэгдүүлжээ.
Хүснэгт:36. Талбайн хэмжээг нэмэгдүүлсэн хэмжээ
№ ЗД Нэр Тоо Өмнө байсан Нэмэгдүүлсэн Нийт хэмжээ
хэмжээ /га/ хэмжээ /га/ 14.55
15.22
1 БГД 66 9.6 4.92 67.58
2 БЗД 62 11.1 4.14 8.20
34.62
3 СХД 29 56.4 11.23
Нийслэл 9.69
4 СБД 39 5.6 2.6 149.86
5 ХУД 53 30.82 3.80 12.90
3.00
6 ЧД 32 4.77 4.92
479.56
Нийт 281 118.26 31.60 46.12
45.65
1 БГД 34 7.41 5.49 20.01
25.37
2 БЗД 1 1.00 2.00
632.60
3 СХД 134 269.87 209.69
4 СБД 63 17.94 28.18
5 ХУД 16 20.45 25.20
Дүүрэг
6 БНД 9 10.01 10.00
7 НД 12 15.89 9.47
Нийт 269 342.57 290.03
Нийт дүн 550 460.83
3.117. Иргэн, ААНБ-ын талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ тухайн жилийн ГЗБТ-нд
тусгадаггүй. Харин НЗД-ын “Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” 2014 оны
08 дугаар сарын 07-ны өдрийн А/684, 2016 оны 11 дүгээр сарын 08-ний
өдрийн А/784 дүгээр захирамжаар томилогдсон бүрэлдэхүүнтэй ажлын
хэсгийн хуралдаанаар талбайн хэмжээ нэмэгдүүлэх, зориулалт өөрчлөх,
хугацаа сунгах болон холбогдох асуудлыг шийдвэрлэж байна. Тухайн
бүрэлдэхүүнд НГА болон НХТЕТГ-ын холбогдох хэлтэс, албадын дарга,
ахлах мэргэжилтнүүд багтдаг.
3.118. Газрын тухай хуулийн 2959 дүгээр зүйлд заасны дагуу иргэний гэр бүлийн
хамтын хэрэгцээнд зориулан эзэмших газрын хэмжээ нь зориулалтаас нь
хамаарч 0.07-5 га хүртэл байхаар зохицуулсан. Эдгээр заасан хэмжээнээс
илүү газар эзэмших, ашиглахыг хүсэлт гаргасан болон бусад зориулалтаар
газар эзэмших, ашиглах хүсэлтэй иргэн, ААНБ-д газар олгоход хуулийн
59 29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ
төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.
29.2.Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал
ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно.
29.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн
газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан
Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн
газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.
57
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
33.1.260-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны
зарчмаар шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл нийслэл, ДЗД-ын захирамжаар
дээрх байдлаар талбайн хэмжээ нэмэгдүүлэхдээ хуулийн заалтыг зөрчин
эзэмших эрх шууд олгожээ.
3.119. Мөн талбайн хэмжээ нэмэгдүүлж эзэмших эрх олгосон иргэн, ААНБ-аас
дуудлага худалдааны анхны үнийг ялгавартайгаар тооцож, харилцан адилгүй
авчээ.
НЗД-ын захирамжаар олгосон газар
3.120. НЗД-ын захирамжаар талбайн хэмжээ нэмэгдүүлсэн 281 иргэн, ААНБ-ын 219-
ын дуудлага худалдааны анхны үнийг бүсчлэлийн дагуу тооцож төлүүлсэн
эсэхийг шалгаж тодрууллаа. Ингэхдээ НЗД-ын захирамжаар талбайн хэмжээ
нэмэгдүүлсэн газрын суурь үнийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг
хүртэл ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын
дагуу, 2015 оны 12 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 он хүртэл БХБС-ын 2015
оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дугаар тушаалаар батлагдсан
аргачлалын дагуу НГА-ны Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсээс ирүүлсэн
бүсчлэлийн дагуу итгэлцүүрийг харгалзуулан тооцсон.
3.121. НЗД-ын захирамжаар 2015-2017 онд талбай хэмжээ нэмэгдүүлсэн 281 иргэн,
ААНБ-ын 219 иргэн, ААНБ-ын нэмэлт талбайд газрын дуудлага худалдааны
анхны үнийг тооцож үзэхэд 18 иргэн ААНБ-аас 1,570.6 сая төгрөгийн суурь
үнийг тооцож аваагүй. Мөн 38 иргэн, ААНБ-аас 2,414.0 сая төгрөгийн суурь
үнийг дутуу тооцож авсан байна.
3.122. Талбайн хэмжээ нэмэгдүүлж буй 281 иргэн, ААНБ-аас зөрүү талбайн төлбөр
авахдаа жигд бус ялгавартайгаар тооцож авчээ. Тухайлбал: БГД, БЗД, СХД,
ЧД, ХУД-ийн 1 дүгээр бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний
зориулалтаар эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг сунгасан 15 иргэн,
ААНБ-ын суурь үнийг 728.2-125000 мянган төгрөгийн хооронд
ялгавартайгаар тогтоосон байна. /хавсралт №21/
3.123. 2016, 2017 онд газрын талбайн хэмжээ нэмэгдүүлсэн иргэн, ААНБ-ын газрын
төлбөрийг хуучин аргачлалаар тооцоолж дуудлага худалдааны анхны үнийг
тооцож төлүүлсэн байна.
3.124. Мөн нэр бүхий 7 иргэн, ААНБ-ын эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ
371.6 сая төгрөгийн төлбөрийг графикт хугацааны дагуу төлүүлэхээр
тохиролцсон нь хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчжээ. Эдгээр 18 иргэн ААНБ-
д төлбөр төлүүлэх нэхэмжлэл хүргүүлсэн ч төлсөн эсэх нь тодорхойгүй
байна.
Хүснэгт:37. Төлбөрийн график байгуулсан, нэхэмжлэлээр төлүүлэх хуваарь
№ Нэр Огноо Эзэмшигчийн нэр Зориулалт Хэмжээ Дүн
/м2/ /сая.төг/
1 БГД 2015.01.09 №07 Д.Дэлгэрдаваа Контор, үйлчилгээ 17887 117.31
2 БГД 2016.06.21 №506 Эйч Эс Зэт ХХК Аж ахуй, үйлдвэрлэл 11782 68.38
3 БЗД 2017.02.05 №58 С. Батжаргал Амины сууц 666 10.96
4 БЗД 2017.06.30 А489 Х. Сэргэлэн Амины сууц 491 25.99
5 БЗД 2017.07.06 А532 "Ангараг-Од" ХХК Контор, орон сууц 7952 194.52
60 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү
газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга
дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг
Засгийн газар тогтооно.60
58
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
6 СБД 2016.06.14 №486 Улаанбаатар зочид Үйлчилгээ 8183 61.16
буудал ХХК 5770 50.29
850 66.88
7 СБД 2016 "Ривер сайд ланд" ХХК Орон сууц, үйлчилгээ 8000 126.72
8 СБД 2017 Үйлчилгээ 623 52.07
9 СБД 2017.10.05 А741 "Нийслэл-Орд" ХХК худалдаа үйлчилгээ 1670 164.78
10 СБД 2017.10.05 А741 Үйлдвэрлэл, үйлчилгээ
11 СБД 2017.11.20 А888 "Рояалплаза" ХХК Үйлчилгээ 550 41.80
Н.Эрдэнэчимэг 360 5.00
2959 105.98
"Алтанжолоо констракшн" 700 9.24
8894 810.00
ХХК 30000 141.00
672 5.89
12 СБД 2017 А359 "Соёл-Эрдэм" ХХК Үйлчилгээ, контор, орон 108009 2,057.96
сууц, сургалт
13 ЧД 2017.10.05 А741 "Хөхийн мянгад" ХХК Контор, үйлчилгээ
14 ЧД 2017.10.05 А741 "Бодьмонгол" ХХК Худалдаа, үйлчилгээ
15 ХУД 2015.11.24 А902 Т.Пүрэвжаргал Үйлчилгээ
16 ХУД 2015.10.20 А829 Волтамлимитед ХХК Үйлчилгээ
17 ХУД 2015.09.08 А722 Тэргүүнчансаа ХХК Орон сууц
18 ХУД Элэг эмнэлэг
3.125. НЗД-ын захирамжаар газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ ихэвчлэн
нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоолын зориулалтаар олгожээ.
Ингэхдээ зарим зөрчил гаргажээ. Тухайлбал:
o 2015 оны А/46 дугаар захирамжаар “Хан Бүргэдэй” ХХК-ийн 64м2 газрыг
2231м2 болгон талбайн хэмжээг 97.2%-иар нэмсэн, мөн тухайн захирамжаар
465м2 газрыг авто зогсоолын зориулалтаар шууд олгосон.
o 2015 оны А/07 дугаар захирамжаар БГД-ийн иргэн Д.Дэлгэрдаваад 8887м2
газрыг 17889м2 болгон 2 дахин өсгөн талбайн хэмжээг нэмэгдүүлж, график
гарган хуваарийн дагуу төлүүлсэн.
o 2016 оны А/445 дугаар захирамжаар СТӨ-ний баруун талд орших конторын
зориулалттай 585м2 газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ 306м2 авто
зогсоолыг шинээр, мөн 404м2 конторын газрыг нэмэгдүүлэхдээ 1184м2 авто
зогсоолын газрыг тус тус шинээр эзэмшүүлсэн. (СТӨ-ний урд талд орших
нийтийн эзэмшлийн талбай бөгөөд авто зогсоол бүхий сул хэсэг).
o 2016 оны А/486 дугаар захирамжаар “Улаанбаатар зочид буудал” ХХК-ний
4709 м2-ийг 8183м2 болгон талбайн хэмжээг нэмэгдүүлж мөн шинээр 278 м2
газрыг авто зогсоолын зориулалтаар олгосон байна.
o 2015 оны А/54 дугаар захирамжаар Гадаад харилцааны яам нь ажилчдын орон
сууцны зориулалтаар эзэмшиж буй 540м2 газрын талбайн хэмжээгээ 272 м2-
аар нэмэгдүүлж 812 м2 болгосон. Төсөвтт байгууллага нь газрыг зөвхөн албан
ажлын хэрэгцээнд үнэ төлбөргүйгээр эзэмшихээр хуульчилсан байхад 5.6 сая
төгрөгийн газрын суурь үнэ, мөн нь зөвшөөрөлгүй газар ашигласны торгууль
7.6 сая төгрөгийг төлүүлжээ.
59
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.126. НГА нь талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ зөвшөөрөлгүй газар ашигласны
торгуульд 151.0 сая төгрөгийг ногдуулж авсан: Торгуулийг 500 000-19 200.000
төгрөгийн хооронд жигд бусаар харилцан адилгүй авчээ. /хавсралт №22/
3.127. Авто зогсоолын зориулалттай олгосон газруудтай холбоотой асуудлыг ҮАГ-
аас нэгдсэн удирдамжаар хийгдэж буй Нийцлийн аудитын хүрээнд дахин
тодруулахаар шийдвэрлэлээ.
ДЗД нарын захирамжаар олгосон газар:
3.128. ДЗД нарын захирамжаар 269 иргэн ААНБ-ын талбайг 290.0 га-аар
нэмэгдүүлэхдээ өмнө нь байсан талбайг үндэслэлгүйгээр 1-10% болон
түүнээс дээш өсгөжээ.
Хүснэгт:38 Талбайн хэмжээ өсгөсөн байдал /хэмжээ м2/
№ Нэр 1-1.5 дахин нийт 1.5-5 дахин нийт 5-10 дахин нийт 10-аас дээш нийт
анхны өссөн 75096 анхны өссөн 29532 анхны өссөн 9660 анхны өссөн 15000
1 БГД 0 9345 20187 30000 1222 8438 639 14361
2 БЗД 62918 12178 3739569 10000 20000 687955 - -
3 СХД 326451 176394 511561 103599 -- 262873 -- 105237
4 СБД -0 289162 31370 72229 90300 32227 230646 3905 7601 97636 27308
5 ХУД 153907 20100 70200 0 518 3387 77000 1265 26043
6 БНД 2482521 1257048 2969 985 7700 69300 0 -
7 НД 4587154 -0 942371 5000 -- -
Нийт 146295 180156 288 697 -0 358438 -- 47291
247497 694874 600 4400 3036 44255 194836
176698 112464 42267 316171 12541 182295
101831 52076
1823 1146
2972086 1615068
3.129. БГД, БЗД, СХД, СБД, ХУД, БНД, НД-ийн ГА-наас талбайн хэмжээ
нэмэгдүүлсэн 263 иргэн ААНБ-ээс дуудлага худалдааны анхны үнийг
төлүүлээгүй. Дуудлага худалдааны анхны үнийг БХБС-ын 2010 оны 206
60
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцоход 15 503.8 сая
төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байжээ.
Хүснэгт:39. Дуудлага худалдааны анхны үнэ
№ Дүүргийн нэр Тоо Төлөх дүн /сая.төг/
1 БГД 34 684.16
2 БЗД 1 105.60
3 СХД 134 11,071.58
63 1,487.98
4 СБД 16 1,330.37
5 ХУД 9 324.07
6 БНД 12 500.11
7 НД 269 15,503.87
Нийт
3.130. ДЗД нарын захирамжаар талбайн хэмжээг 9-137 дахин нэмэгдүүлжээ.
Хүснэгт:40. ДЗД нарын захирамжаар талбайн хэмжээ /хэмжээ м2/
№ Нэр Өмнөх талбай Нэмсэн талбай Нийт талбай /м2/ Өсөлт /дахин/
1 БГД 639.0 14,361.0 15,000.0 22.5
2 СБД 33.0 385.0 418.0 11.7
3 СБД 32.0 478.0 510.0 14.9
4 СБД 100.0 1,700.0 1,800.0 17.0
5 СБД 500.0 10,890.0 11,390.0 21.8
6 СБД 100.0 1,700.0 1,800.0 17.0
7 СБД 500.0 10,890.0 11,390.0 21.8
8 СХД 7,000.0 82,001.0 89,001.0 11.7
9 СХД 600.0 6,654.0 7,254.0 11.1
1.0 8,981.0 8,982.0 8,9
10 СХД 36.0 4,964.0 5,000.0 137.9
11 НД 3,000.0 39,291.0 42,291.0 13.1
12 НД 7,601.0 97,636.0 105,237.0
Нийт
3.131. Талбайн хэмжээ нэмэгдүүлсэн байдлыг газар дээр нь тодруулахад хоосон
ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байхад нэгж талбарын талбайн
хэмжээг нэмэгдүүлжээ.
3.132. НЗД -ын 2013 оны А/1075 дугаар захирамжаар дуудлага худалдаа, төсөл
сонгон шалгаруулалтгүйгээр ДЗД-ын захирамжаар 2003 оноос хойш
эзэмшүүлсэн газарт дуудлага худалдааны анхны үнийг НӨХГ-т хандан
шийдвэрлүүлж ажиллахыг ДЗД нарт үүрэг болгожээ. Үүний дагуу ДЗД нар
дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэлгүйгээр олгож байна. Иймд дээрх
асуудлыг ҮАГ-аас нэгдсэн удирдамжаар хийгдэж буй Нийцлийн аудитын
хүрээнд дахин тодруулахаар шийдвэрлэлээ.
61
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дүгнэлт: 2015-2017 онд 550 иргэн ААНБ-ын эзэмшиж байсан талбайд
шинээр нэмэгдүүлэн 321.6 га газар эзэмших эрх олгожээ. Ингэхдээ 288 иргэн
ААНБ-аас дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй байна.
3.2. Газартай холбоотой гарч буй шийдвэрүүдэд хяналт тавьж байна уу?
3.2.1. Газар олголт, ашиглалттай холбоотой маргаан гарсан уу?
3.133. Газар олголт, ашиглалттай холбоотой үүссэн маргааныг Газрын тухай
хуулийн 60.1.161, 60.1.262-т заасны дагуу дээд шатны ЗД болон зохих шатны
ЗД тус тус шийдвэрлэх зохицуулалттай. НЗД-д гаргах гомдлыг чиг үүргийн
хүрээнд НГА-нд хандан гаргах бөгөөд тус газарт аудитын хамрах хугацаанд
иргэд, ААНБ-аас ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэлийг хянан үзэхэд 2015
онд 297, 2016 онд 202, 2017 онд 162, нийт 661 өргөдөл, гомдол бүртгэгдсэн.
3.134. 2015-2017 онд бүртгэгдсэн өргөдөл, гомдлуудыг хянан үзэхэд хамгийн их
33.1% буюу 219 нь газрын давхцал, 16.6% буюу 110 нь газар эзэмших,
ашиглах эрхийг хүчингүй болгох, 11.9% буюу 79 нь газар чөлөөлөх болон орц,
гарцтай холбоотой маргаан эзэлж байна. /хавсралт №23/
3.135. Аудитын хамрах хугацаа буюу 2015 оноос 2017 оныг дуустал хугацаанд
газрын маргаантай асуудлыг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг түүвэрлэн судалж үзэхэд эцэслэн
шийдвэрлэгдсэн нийт 217 маргаан байна.63 Ийнхүү эцэслэн шийдвэрлэгдсэн
61 Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн
Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ;
62 газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний
нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ.
63 Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015, 2016 онуудын шүүхийн шийдвэрүүдийн архив болон Нийслэлийн газрын
албаны 2016, 2017 онуудын шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэв
62
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
маргаануудыг төрлөөр нь ангилан үзвэл газар эзэмших, ашиглах эрхтэй
холбоотой 172, газар өмчлөх эрхтэй холбоотой 45 маргаан байна.
3.136. Шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой
маргаануудыг агуулгаар нь ангилж, доорх графикаар үзүүлсэн болно.
/График №1/
Шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан 1%6%2% 1% 40%
19%
Газрын давхцал 13%
Хохирол, нөхөн төлбөр, газрын төлбөр
Эс үйлдэхүй 2% 7%
Зориулалт, талбайн хэмжээ өөрчлөх 9%
Хууль бусаар газар эзэмших эрх олгосон
Хууль бусаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон
Барьцаа
3.137. НГА-нд гаргасан маргааны 33.1% хувь мөн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн
маргаануудын 40% нь газрын давхцалтай холбоотой маргаан байна. Дор
дурдсан шалтгаануудын улмаас газартай холбоотой маргаан үүсэж байна.
Үүнд:
o Газар дээр нь очиж үзэхгүйгээр иргэн, ААНБ-д газар эзэмшүүлэх,
ашиглуулах шийдвэр гаргах;
o Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар
эзэмших, ашиглах эрх олгох;
o НГА нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтэд хяналт
тавих, гэрээний биелэлттэй холбогдсон гарсан зөрчлийг арилгах арга
хэмжээ авах чиг үүргээ зохих ёсоор, хангалттай биелүүлэхгүй байх.;
o Газрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл алдаатай, зөрүүтэй байх;
o Нийслэл болон дүүргийн ГЗБ, газар олголт харилцан уялдаагүй байх;
o Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэггүй байдал;
o Газрын тухай хуулийн 30.164-д заасныг зөрчиж, газар эзэмшигчийн газар
эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзсан.
o ДЗД Газрын тухай хуулийн 21.2.365 болон 21.5.366-т заасны баримтлаагүйн
улмаас НЗД-ын захирамжаар олгосон газартай давхцуулах;67
Эдгээрийн улмаасзарим үр дагаврууд үүсэхээр байна. Үүнд:
o Хуулиар хориглосон газарт газар олгох, давхцал бүхий газарт олголт хийх,
o Бодит байдал дээр байгаа хэмжээнээс илүү эсхүл дутуу хэмжээгээр газар
эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох, бусдын орц, гарцыг хаах, газар,
эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр нь хүчингүй болох,
64 Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар
эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.
65 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл,
нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын
66 Энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар
зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд
хамаарна.
67 Улсын дээд шүүхийн 2016 оны 432 дугаар тогтоол, 2017.05.22-ны өдрийн 182 дугаар тогтоол, 2017 оны 07 дугаар тогтоол,
2017.05.15-ны өдрийн 175 дугаар тогтоол, 2016.01.25-ны өдрийн 26 дугаар тогтоол, 2016.04.25-ны өдрийн 142 дугаар тогтоол
63
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Газар эзэмших, ашиглах эрх олгох шийдвэр гаргах ажиллагаа хууль ёсны
бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байх,
o Газар эзэмшигч эзэмшил газраасаа илүү хэмжээгээр газар ашиглах, газар
эзэмших, ашиглах эрхгүй этгээд газар эзэмшиж, ашиглах, газрыг гэрчилгээ,
гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашиглах
o Бусдын эзэмшил газартай давхардуулан газар олголт хийсэн, бусдын орц,
гарцыг хааж газар олголт хийсэн, кадастрын зураг дээрх газар болон
бодитоор эзэмшиж буй газар хоорондоо зөрүүтэй байх үр дагаврууд үүссэн
байна.
o Дүүргийн болон НЗД-ын захирамжаар газар давхардуулан олгосон, ДЗД
өөрийн бүрэн эрхэнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж, газар олголт
хийх
o Иргэн, ААНБ зөвшөөрөлгүйгээр газар ашиглах, газрын гэрчилгээнд
зааснаас өөр зориулалтаар ашиглах.
o Иргэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр бусдын газрыг
ашиглах, төрийн эсхүл бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр үл
хөдлөх хөрөнгө барих, орц, гарц, зам талбай хаах үр дагаврууд үүссэн
байна.
3.138. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотойгоор шүүхэд үүсэж буй
маргаантай асуудал нь төсөвт байгууллага өөрийн зайлшгүй хэрэгцээнд
олгогдсон газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэнтэй холбоотой маргаан
байна.68 Үүний шалтгаан нь Газрын тухай хуулийн 35.269 дах хэсэгт заасныг
дагаж, мөрдөөгүйтэй холбоотой байна70. Ийнхүү хууль тогтоомжийг
биелүүлээгүйн улмаас иргэн, ААНБ Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны
дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр
газар эзэмших эрх олж авахтай боломжтой нөхцөлийг үүсгэж байна.
3.139. Хууль бусаар газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай
маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар жишээг хүснэгтээр харуулсныг
тайланд хавсаргав. /хавсралт №24/
3.140. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 26.171, 26.272-т заасны дагуу
2016.07.01-ний өдрөөс хойш аливаа этгээдийн газар эзэмших, ашиглах
эрхийг хүчингүй болгож, захирамж гаргахаас өмнө заавал сонсох ажиллагаа
хийнэ. НГА-наас 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш нийт 5 удаа сонсох
ажиллагаа явуулж, хуулийн 27.673-д заасны дагуу тэмдэглэлээр
баталгаажуулжээ.
Дүгнэлт: 2015-2017 онд 661 өргөдөл, гомдол бүртгэгдсэний 33.1% нь
газрын давхцал, 16.6% газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, 11.9%
газар чөлөөлөх болон орц, гарцтай холбоотой маргаан байна.
68 “Гурван Гал Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэрэг /Улсын
дээд шүүхийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 188 дугаар тогтоол/
69 Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй.
70 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
35.1.6.газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь
буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;
71 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд
захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
72 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.
73 Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан
талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.
64
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.2.2. Өргөдөл, гомдол, газрын маргаантай асуудлыг хуулийн хугацаанд нь
шийдвэрлэж байна уу?
3.141. Иргэдээс төсөвт байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх тухай хуулийн 16.174 дэх хэсэгт заасны дагуу иргэд, ААНБ-аас
ирүүлсэн өргөдөл гомдолд захиргааны байгууллага 30 хоногийн дотор хариу
өгөх, хариу өгөх хугацааг сунгасан тохиолдолд энэ талаар бүртгэлд
тэмдэглэж, өргөдөл гаргасан иргэн, ААНБ-д мэдэгдэх үүрэгтэй байдаг.
3.142. НГА-нд 2015-2017 ирсэн 661 өргөдөл, гомдлын 617 буюу 93,3%75-д нь
хугацаанд нь хариу өгсөн, 34 буюу 5,1%-д нь хугацаа хэтрүүлсэн, 8 буюу
1,2%-д нь хариу өгөөгүй байна.
Хүснэгт:41. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Он Газрын маргаантай Хугацаанд нь Хугацаа Хариу Өргөдлөө
өргөдөл, гомдлын тоо 30 60 хоногт хэтрүүлсэн өгөөгүй буцаан
2015 хоногт татсан
2016 297 22 8
2017 202 230 35 7 - 2
Нийт 162 5 -
661 170 25 34 8 -
150 7 -
550 67 2
3.143. 2015-2017 онд НӨХГ болон НГА-нд ирүүлсэн өргөдөл, гомдолд дурдсан
газрын маргаантай асуудлын шийдвэрлэлтийг судалж үзэхэд дараах
байдлаар хариу өгсөн байна. Үүнд:
o Маргааныг шийдвэрлэсэн – 170
o Маргааныг шийдвэрлээгүй76 - 63
o Шүүхэд хандахыг зөвлөсөн – 109
o Дүүргийн ГА-нд шилжүүлсэн болон хандахыг зөвлөсөн – 108
o Зохих эрх бүхий байгууллагад хандахыг зөвлөсөн – 21
o Танилцуулга, тодорхойлолт хэлбэрийн хариу өгсөн – 56
o Нэмэлт баримт, материал шаардсан – 18
o Шийдвэрлэх боломжгүй77 – 45
3.144. Өргөдөл, гомдлын бүртгэлд ямар хариу өгсөн нь тодорхойгүй, хариу өгсөн
албан бичгийн дугаар бичигдээгүйгээс 69 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг
судлах боломжгүй байсан.
3.145. Хэдийгээр маргаантай асуудлаар гаргаж буй өргөдөл, гомдлын дийлэнх
олонход хугацаанд нь хариу өгч байгаа ч цаашид маргаантай асуудлыг нэг
мөр шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал,
маргаантай асуудлыг шийдвэрлэхийн оронд хэдэн онд, ямар захирамжаар
ямар хэмжээтэй газар олгосон шийдвэрээ танилцуулах эсхүл шүүх болон
бусад хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүл зэргээр ямар
нэг шийдвэр гаргах ажиллагаа хийхгүй байх, хууль, эрх зүйн үндэслэлийг
74 Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг
тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл,
гомдол гаргагчид мэдэгдэнэ.
75 Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрүүд, Нийслэлийн газрын албанаас
олгосон 2016 болон 2017 оны өргөдөл, гомдол шийдвэрлэлийн цахим бүртгэлийн мэдээлэл болон явуулсан бичгүүдийг
судалсны үндсэн дээр дүгнэсэн болно.
76 Хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна, судалж байна, асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлэхийг дүүргийн газрын албанд
даалгасан, мэдээлэл авахаар тодорхой байгууллагад хандсан гэх мэт агуулгатай.
77 Өргөдөл, гомдол нь шаардлага хангаагүй, өмнө шийдвэрлэгдсэн асуудлаар дахин гомдол гаргасан, шүүхээр
шийдвэрлэгдсэн асуудлаар гаргасан, шүүх, цагдаагийн байгууллагад хянан шийдвэрлэгдэж байгаа асуудлаар гаргасан,
эрхгүй этгээд гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй.
65
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
хангалттай тодорхой тусгахгүй байх нь иргэдийг чирэгдүүлэх, өргөдлийг удаа
дараа гаргахад хүргэх төдийгүй маргаантай асуудлыг олон жилээр
шийдвэрлэхгүй байх нөхцөл байдлыг бий болгож байна.78
Дүгнэлт: Өргөдөл, гомдлын 93.3%-д нь хугацаанд нь хариу өгсөн, 5.1%-д
нь хугацаа хэтрүүлсэн, 1,2%-д нь хариу өгөөгүй байна.
3.2.3. Газрын маргааныг шийдвэрлүүлэхээр хууль, хяналтын
байгууллагад шилжүүлсэн үү?
3.146. Газрын тухай хуулийн 60.1.379 болон 60.1.480 дэх хэсэгт заасны дагуу зохих
шатны ЗД-ын шийдвэрлэхээс бусад газартай холбоотой маргааныг шүүх
болон зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан
шийдвэрлэдэг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13.281-т заасны дагуу өргөдөл,
гомдол хүлээн авсан албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй
асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор
шилжүүлнэ.
3.147. Аудитын хамрах хугацаанд НГА-нд түүний бүрэн эрхэд үл хамаарах бөгөөд
зохих эрх бүхий байгууллагад шилжүүлбэл зохих иргэд, ААНБ-аас 24
өргөдөл, гомдол ирүүлсэн. Үүнээс 21 өргөдөл, гомдлыг эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй, харин эрх
бүхий байгууллагад хандах талаар зөвлөсөн хариуг өгсөн, 382 өргөдөл,
гомдлыг харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлсэн.
3.148. НГА-аас 2015-2017 онд газрын төлбөртэй холбоотой 20 нэхэмжлэлийг
шүүхэд гаргасан.
3.149. Гаргасан нэхэмжлэлээс 15 нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Харин
2015 онд нийслэлийн хэмжээний газрын төлбөр нэхэмжилсэн 7
нэхэмжлэлээс 5 нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй
үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Шүүх ийнхүү нэхэмжлэлийг хүлээн
авахаас татгалзсан тохиолдолд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг
иргэний шүүхэд гаргаж, хариуцагчийн хаягийг тодруулан нэхэмжлэл гаргах
боломжтой боловч энэхүү арга хэмжээг авч, хариуцагчийн хаягийг
тодруулаагүй буюу үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Үүний улмаас
34.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий газрын төлбөр төлөгдөөгүй хэвээр байна.
Дүгнэлт: Газрын маргаантай холбоотой ирсэн 24 өргөдөл, гомдлоос 21
өргөдөл, гомдолд эрх бүхий байгууллагад хандах талаар хариуг гомдол гаргагчид
өгсөн, 3-ийг нь харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлжээ.
78 НӨХГ-ын 2016 оны 3/1966, 03/2394, 3/4741, 3/3525, 3/450, 3/2868 тоот албан бичиг, НГА-ны 2017 оны 03/3854, 03/2511,
05/2122 тоот
79 Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг зохих
мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан шийдвэрлэнэ.
80 Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн
эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.
81 өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах
газар нь З хоногийн дотор шилжүүлнэ.
82 НӨХГ-ын 2016.02.03-ны 3/706 дугаар тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд, 2016.05.19-ний 5/3367 дугаар албан
тоотоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд, НГА-ны 2017.04.13-ны 3/1426 дугаартай албан тоотоор Мэдээлэл Холбооны
Сүлжээ ТӨХК-д тус тус шилжүүлсэн байна.
66
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.2.4. Хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу Газрын
албанаас үр дүнтэй арга хэмжээ авсан уу?
3.150. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн83 9.3.184 болон 10.9.885, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн86 11.187, Авлигын эсрэг хуулийн88 15.189,
18.4.690, Газрын тухай хуулийн 20.2.191, 20.2.892 дахь заалтуудыг үндэслэл
болгон Мэргэжлийн хяналтын байгууллага, Шүүх байгууллага болон Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний
комисс, дээд шатны захиргааны байгууллага гэсэн байгууллагуудаас 2015-
2017 онд ирүүлсэн аливаа шийдвэр, мэдэгдлийг ирүүлэхийг НГА-аас удаа
дараа шаардсан боловч 2016 оны 9 сараас 2017 оныг дуустал хугацаанд
газартай холбоотой материалыг ирүүлсэн. Дээрх хугацаанд хууль, хяналтын
байгууллагаас газартай холбоотой шийдвэр гаргуулах, гарсан шийдвэрийн
биелэлтийг хангуулахаар нийт 32 шийдвэр, мэдэгдэл ирүүлсэн. Үүнд:
o Мэргэжлийн хяналтын байгууллагаас – 24
o НШШГГ-аас – 3
o АТГ-аас - 2
o Дээд шатны захиргааны байгууллагаас – 3
3.151. Эдгээр шийдвэрүүдийн 62,5%-д нь холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,
37.5%-д нь ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийн хэрэгжилт:
3.152. НМХГ-аас өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд Газрын хууль тогтоомжийн
биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авахыг НГА-нд үүрэг
болгон 2016 онд 10 удаа93, 2017 онд 14 удаа94 нийт 24 удаа албан бичиг
хүргүүлсэн байна. Эдгээр шийдвэрүүдээс 11 шийдвэрийг буюу 45.8%-ийг нь
биелүүлсэн бол 8 шийдвэр буюу 33.3%-ийг нь биелүүлээгүй байна.
83 “Төрийн мэдээлэл” 2003 оны №2
84 Хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих бүрэн
эрхтэй.
85 Мэргэжлийн хяналтын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан
нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай
үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхтэй.
86 “Төрийн мэдээлэл” 2017 оны №24
87 Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ.
88 “Төрийн мэдээлэл” 2006 он, №35
89 Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт
хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө,
орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
90 Авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах.
91 Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байна.
92 Аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг,
нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг
дарга тус тус томилох, чөлөөлөх нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байна.
93 2016.12.15 №02/03/3942, 2016.12.15 №02/03/3938, 2016.2.13 №02-03/3908, 2016.10.28 №02-01/3485, 2016.10.18 №02-
01/3363, 2016.10.14 №02-03/3324, 2016.09.30 №02-10/3175, 2016.09.19 №02-02/3051, 2016.09.15 №02-03/2967, 2016.11.09
№02-03/3578, 2016,08,31 №02-02/2849
94 2017.12.28 №2/31232, 2017.11.07 №02-01/3337, 2017.11.07 №02-03/3353, 2017.11.06 №02-01/3341, 2017.11.01 №02-
03/3264, 2017.10.31 №02-03/3243, 2017.11.02 №02-03/3278, 2017.10.26 №02-02/3196, 2017.10.23 №02-02/3153, 2017.10.13
№02-01/3066, 2017.10.10 №02-03/3036, 2017.09.20 №02-03/2810, 2017.05.16 №02-03/1497, 2017.01.31 №02-01/393,
67
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Хүснэгт:42. НМХГ-ын шийдвэрийн биелэлт
Биелүүлсэн 2016 он 2017 он
Биелүүлээгүй 3 8
Шүүхэд шилжсэн 4 4
Дүүргийн ГА-нд шилжүүлсэн 1
2 2
3.153. УБ хотод ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар
эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа иргэн, ААНБ-тай холбоотой судалгааг
гаргаж, бүсээс гаргах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч, хариу
мэдэгдэхийг тус газрын 2016 оны 02-03/3942 дугаар албан бичгээр үүрэг
болгосон боловч уг албан бичигт хариу өгөөгүй, тавьсан шаардлагыг
хэрэгжүүлээгүй, үр дүнтэй арга хэмжээ аваагүй.
3.154. НМХГ-ын 2016 оны 02-03/3324 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 58.5
дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг НГА-нд үүрэг болгосон, НГА-ны
2016 оны 03/1604 тоот албан бичгээр уг асуудлыг анхаарч, газар эзэмшигч,
ашиглагч нартай гэрээ байгуулахдаа газрын чанарын хянан баталгааг заавал
дахин хийлгэхийн хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж
байх болно гэж хариу хүргүүлсэн.
3.155. Үүний дагуу НГА нь газрын хянан баталгааны мэдээллийн санг 2017 оны 11
сард үүсгэж газар хянан баталгаатай холбоотой мэдээллүүдийг нэгтгэн
оруулсан. Уг мэдээллийн дагуу газар эзэмших, ашиглах эрх олгосноос хойш
5 жилийн хугацаа өнгөрсөн иргэдэд газрын хянан баталгаа хийлгэх тухай
шаардлага хүргүүлж, улсын төсвөөр хийгдэх газруудын жагсаалтыг гарган
ГХГЗЗГ-т хүргүүлж, энэ ажил хийгдэж эхэлсэн.
3.156. НМХГ-аас зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, ААНБ-ын газрыг чөлөөлөх
тухай шаардлага хүргүүлснийг харьяа дүүргийн ГА-нд биелүүлэхийг үүрэг
болгон шилжүүлсэн.
3.157. НМХГ-аас зөвшөөрөлгүйгээр өөрт олгогдсон газраас илүү хэмжээгээр газар
эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААНБ-ын жагсаалтыг НГА-нд ирүүлж,
хуульд заасны дагуу арга хэмжээ авах буюу газар чөлөөлөхийг шаардсан.
НГА нь тухайн иргэд, ААНБ-дад Газрын тухай хууль, Газар эзэмшүүлэх болон
ашиглуулах гэрээнд заасны дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохын
оронд зөвшөөрөлгүй илүү эзэмшиж, ашиглаж буй газрыг эзэмших, ашиглах
хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин
дуудлага худалдаа зарлахгүйгээр иргэн, ААНБ-д газар эзэмших, ашиглах эрх
олгожээ.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хэрэгжилт
3.158. 2015-2017 оны НГА-ны архиваас Газрын маргаантай холбоотой
шийдвэрлэгдэж, хүчин төгөлдөр болсон шүүхийн 172 шийдвэр байна. Үүнд:
o Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 73,
o Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан 53,
o Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан 21,
o Эвлэрсэн 5,
o Маргаан бүхий актыг түдгэлзүүлж, шинэ акт гаргахыг даалгасан 13,
o Анхан шатны шүүхэд буцаасан 7 маргаан байна.
68
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
НШШГГ-ын шийдвэрийн хэрэгжилт
3.159. НШШГГ-аас 2017 онд шүүхээс гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх
талаар НГА-нд 3 удаа мэдэгдэл ирүүлсэн95. Ийнхүү ирүүлсэн мэдэгдлүүдэд
хариу өгөөгүй, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.
3.160. НГА-аас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй төдийгүй
шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэхийг Газар эзэмших, ашиглах эрхийг
хянан шийдвэрлэх зөвлөлийн хурал /хуучин нэршлээр “Газар барилгажилтын
зөвлөлийн хурал”/-аар хэлэлцүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн
47.196 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн Газрын тухай хууль болон
холбогдох бусад хууль тогтоомжид Газар эзэмших, ашиглах эрхийг хянан
шийдвэрлэх зөвлөл ньГазрын тухай хуулийн 21.1.4 дэх хэсэгт заасан НЗД -
ын бүрэн эрхийг түүнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус зөвлөл нь
ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаартай тушаалаар батлагдсан “Газар
эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг үндэслэн үйл ажиллагаа
явуулдаг гэх боловч уг журамд тус зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхойлсон
зохицуулалт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Газар эзэмших, ашиглах эрхийг
хянан шийдвэрлэх зөвлөл нь хууль, тогтоомжоор эрх олгоогүй, эрх зүйн
байдал, чиг үүргийг нь тодорхойлоогүй байхад үйл ажиллагаа явуулж байна.
Тиймээс уг зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхойлж, чиг үүрэг, бүрэн эрх,
ажиллах журмыг тодорхойлсон үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлэх
шаардлагатай.
3.161. 2015-2017 оны хугацаанд ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн
бүртгэлээс харахад шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай өргөдөлд Газар
эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна, хурлаар хэлэлцүүлэн дахин судлахаар
хойшлуулсан гэсэн зэрэг хариуг өгсөн байна.
АТГ-ын шийдвэрийн хэрэгжилт
3.162. АТГ-аас бүрэн эрхийнхээ хүрээнд газартай холбоотой асуудлаар өргөдөл,
гомдлыг хүлээн авч, түүнийг шалган шийдвэрлүүлэхээр 2016 онд 1, 2017 онд
1 нийт 2 шийдвэрийг НГА-нд ирүүлсэн97. НГА нь ирсэн албан тоотод заагдсан
арга хэмжээг бүрэн авч, шаардсан мэдээ мэдээллийг хугацаанд нь гарган
өгсөн.
Дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийн хэрэгжилт
3.163. НГА нь НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг тул түүний дээд шатны захиргааны
байгууллага нь НЗД.
3.164. НЗДТГ-аас газартай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг
биелүүлэх талаар 2017 онд НШШГГ-аас 14 шүүхийн шийдвэрийг
биелүүлэхийг шаардсан байх бөгөөд эдгээрээс 4-ийг биелүүлсэн, 9-ийг
биелүүлээгүй, 1-ийг харъяа дүүргийн ГА-нд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.
3.165. НЗДТГ-ын 2017 оны 07/3272 дугаартай албан бичгээр шүүхээс хүчингүй
болгосон захирамжуудыг зохих журмын дагуу бүртгэж, хүчингүй тэмдэглэгээ
95 2017.12.28-ны өдрийн №2/31232, 2017.02.10-ны өдрийн №1/5523, 2017.02.17-ны өдрийн 1/6349
96 Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 50-р зүйлийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн
эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд
харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.
97 2016.11.04-ний өдрийн №06/7890, 2017.01.19-ний өдрийн №05/655
69
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
хийн хадгалах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байх боловч НГА нь
хүчингүй болсон захирамжуудыг хүчингүй тэмдэглэгээ даран, архивлан
хадгалдаггүй, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн шаардлагын
дагуу үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.
Дүгнэлт: Хууль, хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэр
гаргуулах, гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ирүүлсэн нийт 32
шийдвэр, мэдэгдлийн 62,5%-д нь холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, 37.5%-
д нь арга хэмжээ аваагүй байна.
3.2.5. Салбарын болон хяналтын бусад байгууллагатай үйл
ажиллагаагаа уялдуулж байна уу?
3.166. Газрын тухай хуулийн 17-22 дугаар зүйлүүдэд газрын харилцаанд оролцох
төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын бүрэн эрхийг
зохицуулсан бөгөөд 57.198-д заасны дагуу газрын тухай хууль тогтоомжийн
хэрэгжилтэд хяналт тавих салбарын байгууллагууд нь ЗГ, Газрын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн
ИТХ, түүний Тэргүүлэгчид, ЗД байна. Мөн Газрын тухай хуулийн 57.299-т
заасны дагуу Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих
мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны
хяналтын газар болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн
зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
3.167. Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хууль бусаар газар эзэмшиж буй
зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл, АТГ-аас ирүүлсэн
шаардлагатай мэдээ, мэдээлэл гарган өгөх шаардла, дээд шатны
захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэр биелүүлэх талаар ирүүлсэн
шаардлага зэргийг биелүүлж, үр дүнг хариу албан бичгээр мэдэгдэж
салбарын болон хяналтын бусад байгууллагатай уялдаа холбоотой
ажилласан байна.
3.168. Салбарын болон хяналтын бусад байгууллагатай үйл ажиллагаагаа нь
уялдаа муутай байгаагаас гарч буй зөрчлүүд гарч байна. Үүнд:
o НХТЕТГ-тай уялдаа холбоогүй ажилласнаас барилга барих боломжгүй газарт
барилга /орон сууц, зочид буудал гэх мэт/ барих зориулалтаар газар
олгосноос газар эзэмшигч газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах
боломжгүй нөхцөл байдал бий болсон;
o Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барих газрыг
иргэн, ААНБ-д эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон.100
o Дүүргийн ГА-дтай уялдаа холбоогүй ажилласнаас дүүргийн болон НЗД газар
давхардуулан олгохоор шийдвэрлэсэн байна.101
98 Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар,
газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.
99 Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль
орчны хяналтын газар болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд
хэрэгжүүлнэ.
100 2015-2017 оны хооронд газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн
шийдвэрүүдийг судалсны үндсэн дээр дүгнэв.
101 2015-2017 оны хооронд газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн
шийдвэрүүдийг судалсны үндсэн дээр дүгнэв.
70
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3.169. Зөрчил гарах болсон шалтгаан нь газрын зориулалтыг тогтоох, өөрчлөхдөө
нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, ДЗД, нийгмийн
болон инженерийн дэд бүтэц хариуцсан байгууллагаас санал авдаггүй, авсан
ч шийдвэртээ харгалзаж үзээгүй102, Мэргэжлийн байгууллагаас санал
авахгүйгээр шийдвэр гаргадаг, дүүргийн ГА-дтай үйл ажиллагаагаа
уялдуулаагүй буюу газрын мэдээллийн санг нэгдмэл байдлаар хөтөлдөггүй
зэрэгтэй холбоотой байна.
3.170. Үүний улмаас дараах сөрөг үр дагавар бий болж байна. Үүнд:
o Газар чөлөөлөлт хийх, шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах гэж цаг
хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулах;
o Газар эзэмшигч иргэн_ ААНБ-д захиргааны хууль бус шийдвэрийн улмаас
өөрт учирсан хохирлоо шүүхэд нэхэмжлэх эрхийг бий болгож, эцэстээ төсвөөс
нэмэлт хөрөнгө гаргуулахад хүргэх;
o Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барих газрыг
иргэн, ААНБ-д эзэмшүүлж, ашиглуулахаар олгосноос маргаан үүсэж,
маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд улсын ажил саатах,
хугацаа алдах.
Дүгнэлт: Салбарын болон хяналтын бусад байгууллагатай үйл
ажиллагаагаа уялдуулаагүйгээс зарим сөрөг үр дагавар гарч байна.
102 2015-2017 оны газар баталгаажилтын хувийн хэргийг судалсны үндсэн дээр дүгнэв. 71
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
БҮЛЭГ 4 Газрын мэдээллийн сангийн хөтлөлт үр дүнтэй эсэх
4.1. Зурган файлыг мэдээллийн санд бүрэн оруулсан уу?
4.1.1. Барилга байгууламжийн жижүүрийн зургийг мэдээллийн санд бүрэн
оруулж байна уу?
4.1. ГХГЗЗГ-ын дарга, НЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/227, А-
677 дугаар тушаал, захирамжаар батлагдсан дүрмээр НГА нь 40 чиг үүргийг
хэрэгжүүлэхээр байна.
4.2. “Барилга байгууламжийн жижүүрийн зургийг мэдээллийн санд бүрэн
оруулсан эсэх” асуултын хүрээнд дараах бэрхшээл үүссэн. Үүнд:
o Барилга байгууламжийн жижүүрийн зургийг мэдээллийн санд оруулах чиг
үүрэг НГА-ын дүрэмд тусгагдаагүй.
o Харин дүрмийн 3.1.28 дахь хэсэгт “газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн
үнийн мэдээллийг цуглуулах, мэдээллийн санг эрхлэх” гэсэн чиг үүрэг
тусгагдсан.
4.3. НХТЕТГ, нийслэл, дүүргийн ГА-ны холбогдох хэлтсүүдээс ирүүлсэн
судалгаагаар барилга болон түүний хаяг, улсын комиссоор хүлээн авсан
барилга байгууламжийн мэдээллийг бүртгэгдсэн. Тухайлбал:
o НГА нь 2017 онуудад нийт 15364 барилга болон хаягийн мэдээллийг Газрын
кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Хүснэгт:43. 2015-2017 онд НГА-ны мэдээллийн санд
бүртгэгдсэн барилгууд
№ Он Дүүргийн нэр СБД СХД ЧД ХУД Дүн
БЗД БГД 801 2143 700 689
1 2015 624 1740 513 512 6230
2 2016 1453 444 648 1995 466 367 4533
3 2017 2073 5878 1679 1568 4601
Дүн 962 182 1568
953 172
3368 798
o Дүүргүүдийн ГА дээрх онуудад нийт 6226 барилга болон хаягийн мэдээллийг
нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Хүснэгт:44. ДГА-ны мэдээллийн санд бүртгэгдсэн барилгууд
№ Он Дүүргийн нэр Дүн
БЗД БГД
СБД СХД ЧД ХУД 2163
1 2015 403 125 252 753 328 302 1749
248 594 327 155 2314
2 2016 372 53 380 659 412 136 593
880 2006 1067 593
3 2017 578 149
Дүн 1353 327
o НХТЕТГ нь нийт 873 барилгыг улсын комиссоор хүлээн авч, тэдгээрийн
мэдээллийг ашиглалтад оруулсан барилга байгууламжийн мэдээллийг
бүртгэжээ.
72
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Хүснэгт:45. НХТЕТГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн
ашиглалтад хүлээн авсан барилгууд
№ Он тоо
317
1 2015 329
227
2 2016 873
3 2017
Дүн
Дүгнэлт: Барилга байгууламжийн жижүүрийн зургийг мэдээллийн санд
оруулах үйл ажиллагаа НГА-ны чиг үүрэгт хамаардаггүй байна.
4.1.2. Төлөвлөлтийн дагуу олгогдсон газруудын кадастрын зургийг
үнэн зөв хэмжиж буй эсэхэд хяналт тавьж байна уу?
4.4. НГА-ын даргын 2016 оны А/01 тоот “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалын
1 дүгээр хавсралтын 3-д зааснаар “газрын улсын бүртгэл хөтлөх, нэгж
талбарын хувийн хэрэг хөтлөх, газрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах,
хуулийн этгээдэд кадастрын зурган мэдээллээр үйлчлэх” зэрэг үйл
ажиллагааг НГА-нд газар ашиглалт, бүртгэлийн хэлтэст, дүүргүүдэд газрын
кадастрын мэргэжилтэн болон газар зохион байгуулагч нар хариуцан
ажиллахаар баталжээ.
4.5. Нийслэлийн хэмжээнд газрын кадастрын зургийг Кадастрын зураглал ба
газрын кадастрын тухай хуулийн 7.1103-д заасны дагуу кадастрын зураглал
хийх эрх бүхий мэргэжлийн компаниуд гүйцэтгэдэг.
4.6. Нийслэл, дүүргийн ГА-наас иргэн, ААНБ-ын кадастрын зураг хийлгэх
захиалгыг мэргэжлийн компаниудад ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар
тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам”-ын
1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг
газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийн дагуу өгдөг.
4.7. Харин гүйцэтгэлийг хүлээн авахдаа ГХГЗЗГ-ын даргын 2016 оны 188 дугаар
тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах
журам”-ын 5.21104-ийн дагуу шалгаж, 83 дугаар тушаалын 9.3105, тус
тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу нэгж талбарын хил
заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаар
хүлээн авах зохицуулалттай.
4.8. Гэтэл кадастрын зураглал хийлгэх мэдэгдэл өгөх, гүйцэтгэлийг хүлээн авахад
дээрх журмуудын холбогдох заалтууд хэрэгжихгүй байна. Энэ нь кадастрын
зураглал хийлгэх захиалгыг амаар өгч гүйцэтгэлийн зургийг актаар бус шууд
зурган хэлбэрээр хүлээн аваагүй холбоотой.
4.9. Кадастрын зураглал хийлгэх захиалга өгөх, иргэн, ААНБ-ын хийлгэж ирсэн
кадастрын зураглалын үнэн зөвийг шалгах үүргийг газар зохион
байгуулагчид;
4.10. Харин 2016 оны 188 дугаар тушаалаар батлагдсан журамд тусгагдсан
мэдээллийн санд хандах албан тушаалтын жагсаалтад зааснаар кадастрын
103 7.1 Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
104 5.21 Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагаас хүлээн авсан кадастрын зураглалын хэмжилтийн үр дүнг
мэдээллийн санд оруулах топологийн алдааг заавал шалгаж, зассан байна.
105 9.3 Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет,
хашаа зэрэг байхгүй тохиолдолд энэ журмын 2 дугаар хавсралт болох “Нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн
тухай акт”-ыг үйлдэж иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө.
73
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
зургийг шинэчлэх, өөрчлөх зэргээр кадастрын мэдээллийн санд өөрчлөлт
оруулах эрхийг кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлдэг.
4.11. Газар зохион байгуулагч нар “кадастрын зургийн жижүүрийн зураг”-т иргэн,
ААНБ-ын кадастрын зураглалыг буулгаж алдааг шалгадаг. Ингэх нь
кадастрын зураглалын алдааг нарийн тодорхойлох боломжгүй.
4.12. Харин алдааг геодезийн мэргэжилтэн, холбогдох тоног төхөөрөмжөөр
кадастрын хэмжилт, зураглалыг хийж шалгаснаар үнэн зөв мэдээллээр
геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх боломжтой.
4.13. Нийслэлийн хэмжээнд газрын мэргэжлийн боловсон хүчин дутмаг, геодезийн
мэргэжилтний орон тоо 1 байна. Мөн техник хэрэгсэл дутмаг геодезийн
хэмжилтийн багажгүй байгаа зэрэг нь кадастрын зураглалын үйл
ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна.
4.14. Аудитаар 4237 газар эзэмшигч, ашиглагчийн нэгж талбарын хувийн хэргийн
бүрдлийг үзэж шалгахад 30.5% буюу 1296 хувийн хэрэгт кадастрын зураг
байхгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 23.3.3106, 23.4.3107, ГХГЗЗГ-ын
даргын 2008 оны 83 дугаар тушаалын 14.2108, 14.2.6109, 14.2.7110, 14.2.11111
дэх заалтууд бүрэн хэрэгжихгүй, нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл дутуу
байна.
Хүснэгт:46. Кадастрын зургийн судалгаа
№ Дүүргийн нэр Нийт хувийн Үүнээс Кадастрын зураг
хэргийн тоо Кадастрын зураг хийгдээгүй
1 БГД хийгдсэн 103
2 БЗД 383 280 60
3 СБД 336 220
4 СХД 645 276 102
5 ЧД 915 67
6 ХУД 364 425 200
7 НД 720 813 452
8 БНД 550 74
9 БХД 305 297 18
Нийт 19 1296
4237 520
98
231
1
2941
4.15. Хувийн хэрэгт байгаа кадастрын зураглалын дийлэнх хувийг мэргэжлийн
компанийн хийсэн кадастрын зураг эзэлж байгаа нь газрын кадастрын
мэдээллийн сангийн бүрдэл дутуу байгааг илэрхийлж байна.
4.16. Иргэд, ААНБ-ын кадастрын зураглалыг мэдээллийн сангаас хэвлэж
баталгаажуулж өгөхгүй байгаа нь газартай холбоотой аливаа маргаан гарах
шалтгаан нөхцөлийг бүрдүүлж иргэд, ААНБ-д эрсдэл учруулж байна.
4.17. Цаашид геодезийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлж, холбогдох багаж
тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтнийг сургах мэргэшүүлэх, газрын
кадастрын зураглал, геодези зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөлтэй ААНБ-ын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
кадастрын зураглал хийлгэх захиалгыг мэдэгдлээр өгч, гүйцэтгэлийг актаар
хүлээн авч байх, геодезийн эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлүүлж хэвших
зэргээр кадастрын зураглалд тавих хяналтын үр нөлөөг дээшлүүлж,
мэдээллийн санг илүү боловсронгуй болгон үнэн зөв хөтлөх, эрх зүйн орчныг
боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
106 23.3.3 Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх
107 23.4.3 эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн
кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх
108 14.2.Нэгж талбарын хувийн хэрэгт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
109 14.2.6.Эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулсан зураг;
110 14.2.7.Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгсөн акт
111 14.2.11.Кадастрын зураг;
74
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Дүгнэлт: Холбогдох мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж
дутмагаас кадастрын зураглалын үйл ажиллагаанд тавих хяналтыг хангалтгүй
хэрэгжүүлж байна.
4.2. Газрын мэдээллийн сангийн өөрчлөлтийг тухай бүрт нь хийж байна уу?
4.2.1. Шинэ нэгж талбарын хувийн хэргийг заавар журмын дагуу бүрэн хөтөлж
байна уу?
4.18. Нийслэл, дүүргийн ГА-д нь шинэ нэгж талбарын хувийн хэргийг хөтлөхдөө
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл112, 34 дүгээр зүйлийн 34.2113, 34.7114 дэх
заалтууд, ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан
“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын холбогдох
заалтууд, 2016 оны 169 дүгээр тушаалаар батлагдсан “Нэгж талбарын хувийн
хэргийн загвар батлах тухай” тушаалыг мөрдөж байна.
4.19. Нэгж талбарын хувийн хэргийг Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2, 44.4, 44.5
д заасан үндэслэлээр тухайн шатны ЗД-ын шийдвэрээр газар эзэмших,
ашиглах эрх үүссэн нэгж талбарт үүсгэдэг. Үүний дагуу нийслэл, дүүргийн
хэмжээнд 2015-2017 онд нийт 90907 хувийн хэрэг шинээр үүсгэжээ.
4.20. Үүнээс дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, гэр бүлийн
хэрэгцээний болон зуслангийн зориулалтаар иргэн, ААНБ-д эзэмшүүлсэн
газруудын нэгж талбарын хувийн хэргүүд, мөн аудитын судалгаагаар 1
иргэнд 2 түүнээс дээш тооны газар эзэмшүүлсэн газрын нэгж талбарын
хувийн хэргүүд, нийт 1300 хувийн хэргийг аудитын түүвэрт хамруулсан.
Хүснэгт:47. Түүвэрт хамрагдсан хувийн хэргийн тоо
№ Нэр Хувийн хэргийн
тоо
1 НГА
2 БГД 9
3 БЗД 49
4 СХД 101
5 СБД 231
6 ХУД 238
7 ЧД 47
8 БНД 170
9 НД 437
БХД 18
Нийт 1300
4.21. ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар
эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.4.1115-д иргэн, ААНБ
шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд 5 төрлийн материалыг
бүрдүүлдэг. Түүвэрт хамрагдсан 1300 хувийн хэрэгт 985 буюу 75.7%-д
112 32. Газар эзэмших тухай хүсэлт гаргах
113 34.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90
хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн
гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.
114 34.7.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан
баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно.
115 3.4.1.Шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд:
3.4.1.1. иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
3.4.1.2. эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг;
3.4.1.3. хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
3.4.1.4. гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын
тодорхойлолт /гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тохиолдолд/.
75
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
иргэний үнэмлэхийн хуулбар, 966 буюу 74.3%-д газар эзэмших, ашиглахыг
хүссэн хүсэлтийг хавсаргасан. Харин зарим нэгж талбарын холбогдох хувийн
хэрэгт эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм
зураг, хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн
гэрчилгээ/-ийн хуулбар, гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий
байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаагүй байна.
/хавсралт №25/
4.22. Нэгж талбарын хувийн хэрэгт байгаа газар эзэмших ашиглахаар гаргасан
хүсэлт, холбогдох баримт материалтай танилцахад дараах зөрчил нийтлэг
гарсан. Үүнд:
o ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 5, 6 дугаар хавсралтаар
батлагдсан “Газар эзэмших ашилгахыг хүссэн иргэн, хуулийн этгээдийн
өргөдөл”-ийн маягтын дагуу өргөдөл гаргаагүй;
o 1 өргөдлөөр 2 ба түүнээс дээш иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон
зуслангийн зориулалттай газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргасан;
o Өөр өөр бичгийн хэлбэрээр 1 иргэний гаргасан адил утгатай өргөдлийг
үндэслэн гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай 2 болон
түүнээс дээш газрыг эзэмших эрх олгосон;
o Өргөдөл гаргаагүй байхад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох захирамж
гаргасан;
o Өргөдөлд холбогдох баримт материалыг хавсаргаагүй
o Газрын тухай хуулийн 27.5116-д заасан хүний үйл ажиллагааны улмаас
элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр
нөхөн сэргээсэн ажлын тайлан баримт материалыг газар эзэмших, ашиглах
өргөдөлд хавсаргаагүй, хийсэн ажил нь тодорхой бус байхад эрх олгосон зэрэг.
4.23. Нийслэл, дүүргийн хэмжээнд газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдөл
хүлээн авч танилцах, суурин судалгаа хийх ажил нь дээрх журмын 5.1117-д
заасан дарааллын дагуу хийгдэх зохицуулалттай. Гэтэл иргэн, хуулийн
этгээдийн гаргасан өргөдлийн дагуу нийслэл, дүүргийн кадастрын асуудал
хариуцсан мэргэжилтнүүд суурин судалгааны үед дараах ажлуудыг дутуу
болон огт хийгээгүй байна. Үүнд:
o ЗД-ын шийдвэрийн дагуу хариу мэдэгдэл өгөх;
o Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь
тэмдэгжүүлэн солбицолцуулах;
o Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргах;
o Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх зэрэг ажлууд дутуу хийгдсэн.
Хүснэгт:48. Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх ажлын дараалал
116 27.5 Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн
сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.
117 5.1 Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх
76
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
№ Дүүргийн Хээрийн судалгаа хийх ЗД-ын шийдвэрийн дагуу Эзэмшил, ашиглалтад Газрын төлөв байдал Газрын улсын бүртгэлд кадастрын мэдээллийн санд бүртгэх Нэгж талбарын хувийн
нэр ЗД-ын шийдвэрийн төсөл хариу мэдэгдэл өгөх олгогдсон газрын хэмжээ чанарын улсын хянан бүртгэх хэрэг үүсгэх
боловсруулах заагийг газар дээр нь баталгааны дүгнэлт гаргах
тэмдэгжүүлэн Газрын
солбицолцуулах
Газар эзэмших, ашиглах
гэрээ байгуулах, гэрчилгээ
олгох
1 БГД -+ - - + · -· ·
-+ - -
2 БЗД -+ - - + · -· ·
3 СХД -+ - -
4 СБД -+ - - + · -· ·
5 ХУД -+ - -
-+ - - + · -· ·
6 ЧД -+ - -
7 БНД -+ - - + · -· ·
8 НД
9 БХД / + · -· ·
+ · -· ·
+ · -· ·
+ · -· ·
/- Хийгдээгүй
/+/ Хийгдсэн
/ • / Хангалтгүй, дутуу хийгдсэн.
4.24. Суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд
журмын 6.2-т заасны дагуу өргөдөл гарагчтай хамт газар дээр нь очиж
хээрийн судалгаа хийдэг байна. Хээрийн судалгааны үед хүснэгтэд байгаа 4
төрлийн ажлыг хийхээр байхад нийслэл, дүүргийн ГА эдгээр ажлыг дутуу
хийсэн байна.
Хүснэгт:49. Хээрийн судалгааны үед хийх ажил
№ Дүүргийн Өргөдөлд дурдсан Бусдын Үер усны ам, Шаардлагатай тохиолдолд
нэр газрын хил заагийг эзэмшил,
газарт шилжүүлж, ашиглалтын эрчим хүчний нэгж талбарын эргэлтийн
1 БГД урьдчилсан газартай
2 БЗД байдлаар давхцаж буй шугамын аюулгүй цэгүүдийг газар дээр нь
3 СХД солбицлыг тогтоох, эсэхийг
4 СБД тэмдэгжүүлэх тодруулах болон ундны усны тодруулахдаа хөршүүдтэй нь
5 ХУД
6 ЧД - - эрүүл ахуй, ариун болон шилжүүлэн авч буй
7 БНД - -
8 НД - - цэврийн этгээдтэй тохиролцуулж
9 БХД - -
- - хамгаалалтын тусгай маягтын дагуу
- -
- - бүсэд оршиж буй тэмдэглэл үйлдэж
- -
- - эсэхийг нягтлах албажуулах
- -
- -
- -
- -
- -
- -
- -
- -
- -
4.25. Нийслэл, дүүргийн ГА-наас ЗД-ын шийдвэрийн төслийг боловсруулахдаа
захирамжийн үндэслэл, нэршлийг буруу бичсэн, нэгж талбарын дугаар
тавиагүй, газрын байршлыг тодорхой тусгаагүй зэрэг зөрчлүүдийг гаргаж
байна. /хавсралт №26/
4.26. Нэгж талбарын хувийн хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ зарим зөрчил
гаргаж байна. Үүнд:
77
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Иргэн хуулийн этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулахдаа 2
талаар газрын үсэг зуруулаагүй,
o Нийслэлийн хэмжээнд нийслэлийн ГА-наас ТСШ-аар олгосон 8 нэгж
талбарын хувийн хэрэгт БОНБҮ байсан, бусад түүвэрт хамрагдсан хувийн
хэрэгт БОНБҮ-гээ хийлгэсэн болон үнэлгээний дүгнэлттэй холбоотой
материал байхгүй.
o Газрын төлбөр, татвартай холбоотой баримтыг хийж хэвшээгүй
o ГХГЗЗГ-ын даргын 2016 оны “Нэгж талбарын хувийн хэргийн загвар батлах”
тухай 169 дугаар тушаалын 4.5.2-т заасны дагуу газар дээрх үл хөдлөх
хөрөнгийн талаарх мэдээлэл болон барилгын зураг төсөл, ТЭЗҮ, үл хөдлөх
хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтад авч нэгж талбарын хувийн хэрэгт
хийхээр зохицуудсан ч хэрэгжүүлээгүй;
o Нийслэлийн ГА, СБД, СХД, НД-ийн ГА-д нь дуудлага худалдаа, төсөл сонгон
шалгаруулалтаар олгосон газрын нэгж талбарын хувийн хэргийг үүсгэхдээ
холбогдох материалыг хувийн хэрэгт дутуу хийсэн.
4.27. Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан
шаардлагыг биелүүлээгүй, нотлох баримтын бүрдүүлбэр дутуу зэрэг нь
газрын маргаан үүсэх зарим талын үндэслэл болж байна.
Дүгнэлт: Нэгж талбарын хувийн хэрэг шинээр үүсгэхдээ холбогдох хууль
тогтоомжид заасан шаардлагыг биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.
4.2.2. Үүсгэгдсэн нэгж талбарын хувийн хэрэгт өөрчлөлтийг бүрэн
тусгаж, архивлаж байна уу?
4.28. Газрын эзэмших ашиглах эрхийн хугацаа сунгах, зориулалт өөрчлөх, эрхийн
гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах зэргээр нэгж талбарын хувийн
хэрэгт өөрчлөлт оруулахад Газрын тухай хуулийн 37118, 38119, ГХГЗЗГ-ын
даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.4120, 3.4.2121,
3.4.3122, 3.4.4123, 2016 оны 169 дүгээр зүйлийн 7.1124-т заасан заалтуудыг
мөрддөг. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2015-2017 онд дээрх тохиолдлуудын
дагуу нэмэлт баяжилт хийгдсэн нийт 7431 нэгж талбарын хувийн хэрэг байна.
4.29. Үүнээс аудитаар НЗД-ын захирамжтай 938, ДЗД-ын захирамжтай 1999, нийт
2937 хувийн хэргийг түүвэрчлэн үзсэн.
Хүснэгт:50. Түүвэрт хамрагдсан хувийн хэрэг
№ Дүүргийн Хувийн хэргийн Үүнээс
нэр тоо НЗД-ын ДЗД-ын
захирамжтай
захирамжтай 110
8
1 БГД 374 264 741
320
2 БЗД 287 279 316
261
3 СХД 814 73 130
113
4 СБД 414 94
5 ХУД 482 166
6 ЧД 317 56
7 БНД 135 5
8 НД 113 -
118 37 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах
119 38 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
120 3.4. Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд:
121 3.4.2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд
122 3.4.3.Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд:
123 3.4.4. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах
тохиолдолд:
124 7.1 Газрын эрхийн шилжилт хөдөлгөөн хийгдэх тухай бүр нэгж талбарын хувийн хэргийн баримтуудыг бүрдүүлэх, баяжилт
хийх бөгөөд тухайн асуудлыг сумын Газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба хийж гүйцэтгэнэ.
78
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
9 БХД 1 1 0
Нийт 2937 938 1999
4.30. Дээрх хууль журамд заасан нэмэлт баяжилт хийхдээ нотлох баримтыг бүрэн
бүрдүүлсэн эсэхийг шалгахад НЗД-ын захирамжтай хувийн хэргийн бүрдэл
харьцангуй сайн 80.8-99.4%-ийн бүрдэлтэй байна.
Хүснэгт:51. НЗД-ын захирамжтай хувийн хэргийн бүрдэл
№ Дүүргийн Нийт хувийн Үүнээс Захирамж 2 талын Кадастрын
нэр хэргийн тоо Гэрчилгээ Гэрээ хүсэлт зураг
141 173 176
1 БГД 264 259 198 192 257 250
2 БЗД 279 279 258 65 70 70
3 СХД 73 73 70 40 61 83
94 94 83 39 50 46
4 СБД 56 56 50 124 141 148
5 ЧД 166 166 154 5 5 5
6 ХУД 5 55 1 1 1
7 БНД 1 11 607 758 779
938 933 819
8 БХД
Нийт
4.31. Харин дүүргүүдийн ЗД-ын захирамжтай хувийн хэргүүдийн бүрдэл тааруу,
15.9-80.0%-тай байна.
Хүснэгт:52. ДЗД нарын захирамжтай хувийн хэргийн бүрдэл
№ Дүүргийн Нийт хувийн Үүнээс Өргөдөл Кадастрын
нэр хэргийн тоо Гэрчилгээ Гэрээ Захирамж зураг
106 96
1 БГД 110 99 104 41 - 4 3
2 БЗД 8 5 5 138 126
3 СБД 320 133 44 1 542 701
4 СХД 741 670 635 109 245 204
5 ЧД 261 240 171 7 255 259
6 ХУД 316 257 243 3 73 98
7 НД 113 87 83 71 69 114
8 БНД 130 95 96 86 - -
9 БХД - - - - 1432 1601
1999 1586 1381 318
Нийт
4.32. Түүвэрлэлтээс үзэхэд нийслэл, дүүргийн хэмжээнд хууль тогтоомжид заасан
бүрдэл хангасан хувийн хэрэг байхгүй байна.
4.33. Газар эзэмшүүлэх гэрээ гэрчилгээ шилжүүлэх, хугацаа сунгах, газрын
зориулалт өөрчлөх, газрын байршил өөрчлөх, талбайн хэмжээ нэмэгдүүлэх
захирамж гаргах тухай бүр тухайн нэгж талбар дээр шинээр хувийн хэрэг
үүсгэж байгаа нь ГХГЗЗГ-ын даргын 2016 оны 169 дугаар тушаалаар
батлагдсан журмын 6.6125-дахь заалтыг зөрчиж байна.
4.34. Газрын гэрээ гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын
төлбөр төлсөн баримт, газрын суурь үнэ төлсөн болон санхүүтэй холбоотой
баримтыг нэгж талбарын хувийн хэрэгт дутуу бүрдүүлж байна.
4.35. Хувийн хэргийн бүрдлээс үзэхэд газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр
дүгнээгүй нь Газрын тухай хуулийн 34.8126-д заасны зөрчиж байна. Үүнээс
125 6.6 Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал үүссэн нэгж талбарын хувийн хэргийг үргэлжлүүлэн
хөтлөн явуулна.
126 34.8.Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр
дүгнэнэ.
79
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
шалтгаалж газар ашиглалтад тавих хяналт сулрах газрын төлбөрийг
улирлаар төвлөрүүлдэггүй, 2-3 жил, түүнээс дээш хугацаагаар нөхөн
төлүүлэх эрсдэл үүсэж байна.
4.36. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа Газрын тухай
хуулийн 37.1.3127-т заасны дагуу БОНБҮ-ээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн
талаарх тодорхойлолтыг хүсэлтэд хавсаргаж хувийн хэрэгт хадгалахаар
заасан ч хэрэгжүүлэхгүй байна.
4.37. Инженерийн шугам сүлжээтэй болон цаашид холбогдохоор төлөвлөгдсөн
газруудад НЗД захирамж гаргаж, шилжилт хөдөлгөөн хийхтэй холбоотойгоор
дүүргийн ГА-дад үүсгэсэн нэгж талбарын хувийн хэргийг НГА-д
шилжүүлсэнтэй холбоотойгоор зарим нэгж талбарын хувийн хэрэг олдохгүй
байгаа, холбогдох ажилтнуудын ажилдаа хайнга ханддаг, сэлгэн ажиллахдаа
мэргэжилтнүүд хоорондоо ажлаа дутуу хүлээлцдэгээс хувийн хэрэг алга
болдог зэргээс шалтгаалж байна. Энэ нь хувийн хэрэг дутуу бүрдэх,
шаардлага хангахгүй нотлох баримт хувийн хэрэгт авах, хууль бус
материалыг үндэслэн өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг сөрөг үр
дагаврыг үүсгэж байна.
Дүгнэлт: Нэгж талбарын хувийн хэрэгт эзэмших ашиглах эрхийн хугацаа
сунгах, зориулалт өөрчлөх, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах
зэргээр өөрчлөлтийг хийхдээ шаардлагатай баримт материалыг дутуу
бүрдүүлжээ.
4.2.3. Газрын мэдээллийн сан, программ хангамж өнөөгийн шаардлагыг
хангаж байна уу?
4.38. Газрын тухай хуулийн 23.2128, 23.2.22129, д заасны дагуу улсын хэмжээнд
газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийн мэдээллийн сан, сүлжээг бий
болгох асуудлыг ГХГЗЗГ хариуцаж, Нийслэл, дүүргийн ГА хуулийн 23.3,130
23.3.3131 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийн сан байгуулах, олон нийтэд
үйлчлэх үйл ажиллагаа эрхэлж байна.
4.39. Нийслэл, дүүргийн ГА-ны үйл ажиллагаанд хэрэглэгддэг нийт 14 төрлийн
программ хангамж байна. Үүнээс 13 төрлийн программыг үйл ажиллагаандаа
ашиглаж байна. /хавсралт №27/
4.40. Эдгээр программуудаас “UBGIS”, “Land manager”, “LPIS” гэсэн 3 төрөл нь
иргэн, ААНБ-ын талбарын мэдээлэл, кадастрын зураг зэргийг бүртгэж,
мэдээлэх, үйлчилгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын үйл ажиллагаанд нь
хэрэглэгддэг, харин бусад 10 төрөл нь туслах чанартай программууд байна.
4.41. 2012 оноос БНСУ-ын “Койка” төслийн хүрээнд “UB lis” нэртэй мэдээллийн
санг хөтлөх, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий программ
хангамжийг нэвтрүүлэхээр бэлэн болгосон ч ГХГЗЗГ-аас улсын хэмжээнд
нэвтрүүлсэн “Land manager” программ хангамжтай цаг хугацааны хувьд
давхацсанаас нэвтрүүлээгүй байна.
4.42. Дээрх өдөр тутмын ажилдаа ашигладаг, мэдээллийн сан хөтөлж буй зарим
программууд нь Улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбогдоогүй,
127 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа
сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.3.байгаль
орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт.
128 23.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх хэмжээтэй байна:
129 23.2.22.газрын төлөв байдал, нөөц, чанарын өөрчлөлтийг тодорхойлох, газар эзэмшигч, ашиглагчийн бүртгэлийг эрхлэх
зорилго бүхий газрын нэгдмэл сангийн мэдээллийн сан, сүлжээг орчин үеийн техник, технологид тулгуурлан бий болгох.
130 23.3.Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:
131 23.3.3.газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;
80
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
мэдээллийн нэгдсэн сан болоогүй, тус тусдаа мэдээлэл бий болгосон, иргэн,
ААНБ-ын мэдээллийг тус тусын программ дээр давхардуулан бүртгэдэг,
зарим программ нь тухайн ажилтны компьютер дээр мэдээллийн сангаа
хадгалдаг зэрэг нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй
байна.
UBGIS программын талаар:
4.43. Тус программыг 2009 оноос нэвтрүүлсэн. Программыг ашиглахад зориулж
ГХГЗЗГ-ын даргын 2011 оны 171 дүгээр тушаалаар “Газрын кадастрын
мэдээллийн сан ажиллуулах журам”-ыг баталсан.
4.44. Дээрх журмаар зохицуулагдаагүй зарим асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн
кадастрын мэдээллийн санг эрхлэх, хөтлөхөд гарч буй алдаа зөрчлийг
арилгах зорилгоор НГА-ны даргын 2017 оны А/03 дугаар тушаалаар “Газрын
кадастрын мэдээллийн санг хөтлөх, хяналт тавих журам”-ыг баталснаар
газрын бүртгэлийн мэдээллийн сангийн хяналт сайжирсан байна.
4.45. Дээрх журмуудаар UBGIS программын үндсэн мэдээлэл нь “Газрын улсын
бүртгэлийн”, “Газрын үнэлгээ, төлбөр, татварын бүртгэлийн”, “Газрын
нэгдмэл сангийн тоо бүртгэл” гэсэн 3 төрлийн мэдээллийн дэд сангуудаас
бүрдэхээр тусгасан. Гэтэл “Газрын үнэлгээ, төлбөр, татварын бүртгэлийн”,
“Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл” гэсэн 2 төрлийн дэд сангийн хөтлөлт
хангалтгүй, мэдээлэл дутуу байна.
4.46. UBGIS программын үйл ажиллагаа нь дараах сул талуудтай байна.
Тухайлбал:
o ЗГ-ын 2009 оны 25 дугаар тогтоолоор “геодезийн байрлалын сүлжээний
хэмжилт, боловсруулалтын ажилд олон улсын геодезийн солбицол”-ыг WGS-
84 гэсэн солбилцохлоор бүртгэх байтал ITRF солбицлын тогтолцоог ашиглан
бүртгэж байна.
o Эрх бүхий ажилтнууд холбогдох нэгж талбарын нууц мэдээллийг үндсэн
сангаас албан хэрэгцээний компьютерт шууд хадгалах боломжтой;
o Нэгж талбарын мэдээллийг дутуу оруулсан байхад бүртгэл үүсгэгддэг;
o Тухайн эзэмшиж, өмчилж буй газар дээр давхардал үүссэн байхад давхардлыг
шалгалгүйгээр бүртгэдэг;
o Нэгж талбарын мэдээллийг эрх бүхий ажилтнууд дур мэдэн устгах боломжтой;
o Шинээр ашиглагдаж байгаа “Юникод” гарын драйвер ашигладаггүй, хуучирсан
“Arial Mon” фондыг ашиглаж мэдээллийн санг бүрдүүлж байна.
o Мэдээллийн сангийн хэмжээ нэмэгдэх гацах, удаашрах, доголдох;
o Мөн нэгдсэн сангаас төрөл бүрийн судалгаа мэдээлэл гаргах боломжгүй
бүтээгдсэн зэрэг сул талтай.
“Land manager” программын талаар:
4.47. Тус программыг ГЗБГЗЗГ-аас 2016 оноос нэвтрүүлж эхэлсэн. Программыг
ашиглахад зориулж ГЗБГЗЗГ-ын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны
өдрийн А/188 дугаар тушаалаар “Кадастрын мэдээллийн санг ажиллуулах
журам”-ыг баталсан. Тус программ нь мэдээллийн санг тус тусдаа хөтөлж,
ашиглагдаж байсан программуудыг нэгтгэж, шаардлагатай мэдээллийг
багтаах боломжтой давуу талтай болжээ. Тухайлбал:
81
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
o Хуулийн этгээдийн бүртгэл
o Өргөдлийн менежмент
o Захирамжийн менежмент
o Кадастрын өөрчлөлт шинэчлэлт
o Газар эзэмших, ашиглах гэрээний бүртгэл
o Газар өмчлөлийн бүртгэл
o Газрын төлбөрийн бүртгэл
o Газрын татварын бүртгэл
o Тайлан зэрэг мэдээллүүд багтсан.
4.48. Харин улсын хэмжээний Дата баазыг хадгалах зориулалттай бус, нээлттэй эх
үүсвэрийн программ дээр суурилж хөгжүүлэгдсэн сул талтай байна.
Бусад программын талаар:
4.49. Газар эзэмшигч, ашиглагч иргэн, ААНБ-ын бүртгэлийг бүртгэх, гэрээ хэвлэх
“LandUK 4.7” программыг нийслэлийн, дүүргийн ГА-ны газар зохион
байгуулагч нар ашиглаж байсан. Эдгээр программ нь дараах сул талтай
байна.
o Компьютер дээр суулган Local орчинд ашиглагддаг;
o Программын database нь Microsoft Access 2003 программ дээр хөгжүүлсэн тул
бааз нь нууц үгээр хамгаалагдаагүй, программыг мэдээллийн сантай хамт хуулж
авах бүрэн боломжтой;
o Local орчинд ажилладаг учраас тухайн компьютерын эвдрэл гэмтэл болон бусад
хүчин зүйлээс шалтгаалан мэдээлэл устгах болон өөрчлөгдөх боломжтой зэрэг.
4.50. Мөн дээрх программтай ижил зориулалттай “LURS” программ нь LandUk
4.7 программын сайжруулсан хувилбар бөгөөд зөвхөн Нийслэлийн ГА-ны
газар зохион байгуулагч нар ашиглаж байна. Уг программын давуу тал нь
мэдээллийн сангаа нэгдсэн серверт хадгалдаг байна.
4.51. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг бүртгэж хэвлэх зориулалт бүхий
“USEPAY” программыг төлбөрийн мэргэжилтнүүд ашиглаж байна.
4.52. ГХБГЗЗГ-ын дарга, ТЕГ-ын даргын хамтарсан 2012 оны 01/01 дугаар
тушаалаар ГХГЗЗГ-ын дарга, ҮТЕГ-ын даргын хамтарсан 2005 оны 30/33
дугаар тушаалыг хүчингүй болгожээ. Гэтэл бүх дүүргийн төлбөрийн байцаагч
нар хүчингүй болсон тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан ГТМ
маягтын дагуу газар эзэмшигч, ашиглагчийн төлбөрийн мэдээллийг “Microsoft
Excel” программ дээр хадгалж байна. Дээрх мэдээллийг “Microsoft
Excel” программ дээр хадгалж байгаа нь дурын ажилтан тухайн мэдээллийг
өөрчлөх, засварлах, устгах, зөөвөрлөх, мөн файл мэдээлэл эвдэрч гэмтэх,
иргэн, ААНБ-ын мэдээллийн нууц алдагдах, төлбөр тооцооны үнэн зөв
эсэхийг хянах боломжгүй зэрэг олон төрлийн эрсдэл үүсгэхээр байна.
4.53. Газар өмчлөлийн бүртгэл хийх зориулалттай “LPIS” программ нь серверт
мэдээллээ хадгалдаг учир өмчлөлийн мэргэжилтнүүд иргэний өмчлөлийн
регистрийн дугаараар хялбар хайлт хийх боломжтой байна.
4.54. Хуучин ашиглагдаж байсан “UBGIS” программаас шинээр нэвтэрсэн “Land
manager” программд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, ААНБ-ын
мэдээллийг шинэчлэн хийж, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхэд цаг хугацаа
ихээр шаардагдах, мэдээллийн санг бүрэн шинэчлэх хүртэл тайлан мэдээлэл
нь бүрэн дүүрэн гарахгүй байх зэрэг дутагдалтай байна. Мөн шинээр
82
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
нэвтэрсэн программд хэрэглээний явцад албан хаагчдын хүсэлтээр нэмэлт
өөрчлөлт байнга хийгддэг.
Дүгнэлт: Ашиглагдаж буй программ хангамжууд нь өнөөгийн шаардлагыг
хангаж чадахгүй байна. Цаашид программын мэдээллүүдийг уялдуулах,
ашиглахад тулгарч буй сул талуудыг засаж сайжруулах, нэмэлтээр хөгжүүлэх,
шинэчлэх зэргээр боловсронгуй болгох шаардлага тулгарчээ.
4.2.4. Газрын дата бааз, мэдээллийн сангийн аюулгүй байдал хангагдсан уу?
4.55. НГА нь газрын дата бааз, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах үйл
ажиллагаандаа Төрийн болон албаны нууцын тухай хууль, НЗД-ын 2013 оны
А/477 захирамжаар батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
журам”, НГА-ны даргын 2016 оны А/24 дугаар тушаалаар батлагдсан
“Нийслэлийн ГА-ны төрийн нууцын зэрэглэлтэй материалыг хадгалах,
хамгаалах, ашиглах журам” зэргийг мөрдлөг болгон ажиллах шаардлагатай
байна.
4.56. ГХГЗЗГ-тай “VPN” сүлжээгээр холбогдож “UbGIS”, “Land manager” программ
хангамжуудын мэдээллийн сантай шууд холболтоор мэдээллийг авдаг.
Сүлжээний FireWall хамгаалалтын физик болон виртуал төхөөрөмж байхгүй
ба “Юнивишн” ХХК-ний сервер дээр виртуал Firewall ашиглаж аюулгүй
байдлыг хангадаг байна.
4.57. 2016 оноос бүх компьютерт домэйн удирдлагын систем нэвтэрснээр эрх
бүхий ажилтан албан хаагчдын компьютерын аюулгүй байдалд хяналт тавих
боломжтой болжээ.
4.58. Хууль тогтоомжид заасан шаардлагыг биелүүлээгүйгээс мэдээллийн
аюулгүй байдал алдагдах зарим эрсдэлүүд үүсжээ. Үүнд:
o Байгууллагын дотоод сүлжээнд дурын компьютер болон LAN оролттой
төхөөрөмжүүдээр шууд холболт хийгддэг;
o Албан хаагчид албан мэдээллийг хувийн е-мэйл хаягаар дамжуулдаг;
o Түүвэрлэлтээр үзсэн компьютерт зөөврийн төхөөрөмж болон флаш диск,
хард, гар утас гэх мэт төхөөрөмжүүд холбогддогоос вирус халдах, мэдээлэл
устах, алдагдах эрсдэлтэй байна.
o Зарим компьютерын антивирусийн программыг идэвхжүүлээгүй, суулгаагүй;
o Мэдээллийн технологийн хэлтсийн албан хаагчдын ажлын ачаалал ихээс
аюулгүй байдлын болон бусад системүүд дээр хяналт тавьж ажиллах боломж
багатай.
o Домэйн удирдлагын системийн тохиргоог бүрэн хийгээгүй байсныг аудитын
явцад залруулсан болно.
o Мөн мэдээллийн сангаас мэдээлэл устгах, өөрчлөх, алдаатай мэдээлэл
оруулахад хянах боломжтой санаатай болон санамсаргүй байдлаар алдаа
зөрчил гарч байна. Тухайлбал: ХУД-ийн ГА-ны мэргэжилтний компьютерт дээр
ЧД-ийн кадастрын мэдээлэл хуулбарлагдсан байсан.
4.59. Эдгээр байдлуудаас шалтгаалж компьютерт хадгалдаж буй газар эзэмшигч
ашиглагчдын нэгж талбарын мэдээлэл, кадастрын зураглал, хориглосон
хязгаарласан талбайн болон албаны нууцтай холбоотой холбогдох
мэдээллүүд алдагдах магадлалтай байна.
4.60. Цаашид дээр дурдсан эрсдэл үүсгэх боломжтой алдаануудыг шуурхай засаж,
газрын дата бааз, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах талаар
83
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлаа хангаж
ажиллах шаардлагатай.
Дүгнэлт: Холбогдох байгууллагаас газрын дата бааз, мэдээллийн сангийн
аюулгүй байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авсан ч хэрэгжилт нь
хангалтгүй байна.
БҮЛЭГ 5 Газрын төлбөрийн хураамжийн төлөвлөлт, хураалт үр
ашигтай эсэх
5.1. Газрын төлбөрийг бодитой төлөвлөж, ногдуулж, төвлөрүүлж байна
уу?
5.1.1. Газрын төлбөрийг үнэлгээний аргачлал, журмын дагуу төлөвлөж,
ногдуулсан уу?
5.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3132 дугаар зүйлд Газрын тухай хуульд заасан
нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа МУ-ын
иргэн, ААНБ газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон
консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын
хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна гэж,
4133 дүгээр зүйлд төлбөр ногдуулах газрын төрлийг тусгасан.
5.2. НГА-ны дүрмээр газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төсөл
боловсруулж, батлуулах чиг үүргийг Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс хариуцан
хэрэгжүүлдэг. Тус хэлтсээс боловсруулсан 2015-2017 онуудын газрын орлогын
төлбөрийн төлөвлөгөөний төслийг НЗДТГ-т хүргүүлжээ.
5.3. Газрын төлбөрийн орлогын төлөвлөлтийг боловсруулахдаа өмнөх жилүүдийн
төлөвлөлт болон гүйцэтгэлийг үндэслэн, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулсан
иргэн, ААНБ-ын тоо, зориулалт, бүсчлэл зэргийг харгалзан төлөвлөжээ.
Тухайлбал: 2015 онд дээрх үзүүлэлтүүдийг харгалзан нийт төлбөр төлөгч 16176
гэрээт иргэн, ААНБ-ын бүртгэлд үндэслэн төлөвлөгөөний саналд 19,294.7 сая
төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэж төлөвлөсөн бол 2016 онд иргэн, ААНБ-ын
бүртгэлд 19 064 тоонд үндэслэн 23 159.1 сая төгрөгөөр төлөвлөх санал хүргүүлж
байжээ.
5.4. НИТХ-аас 2015-2017 онд нийслэлийн төсвийг батлахдаа газрын төлбөрийн
орлогыг 88 600.0 сая төгрөг буюу төлөвлөсөн саналаас дунджаар 37.1%-иар өсгөж
баталжээ.
Хүснэгт:53. Төсвийн санал, батлагдсан төсөв /сая.төг/
Д.Д Төрөл Он Төслийн санал Батлагдсан Төслийн санал болон Өсөлт
НӨХГ,НГА төсвийн орлого батлагдсан төсвийн %-иар
НИТХ орлогын зөрүү
132 Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын
иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон
улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр
төлөгч байна.
133 Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын
тухай хуулийн 1О дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт
төлбөр ногдуулна.
84
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
1 Газрын 2015 19,294.7 28,300.0 9,005.3 46.7
2016 22,163.2 29,800.0 7,636.8 34.5
2 төлбөрийн 2017 23,159.1 30,500.0 7,340.9 31.7
3 орлого 64,617.0 88,600.0 23,983.0
Нийт
5.5. Аудитаар тус газрын Газар ашиглалт бүртгэлийн болон Газрын үнэлгээ
төлбөрийн хэлтсүүдээс 2017 он хүртэлх газар эзэмшигч ашиглагчдын судалгаа
авсан. Эдгээр судалгаанд боловсруулалт хийхэд Газрын үнэлгээ төлбөрийн
хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн төлбөр төлөгч иргэн, ААНБ-ын бүртгэгдсэн
тоо нь Газар ашиглалт бүртгэлийн мэдээнээс 27.4-42.7%-иар бага байна.
Хүснэгт:54. Газар эзэмшигч, ашиглагч иргэн ААНБ
/Хэлтсүүдээс ирүүлсэн мэдээллийг харьцуулсан/
№ Нэр 2015 он Ашиглалт Зөрүү 2016 он Ашиглалт Зөрүү 2017 он Ашиглалт Зөрүү
Газрын бүртгэлийн -3070 Газрын бүртгэлийн Газрын бүртгэлийн
үнэлгээ хэлтсээс үнэлгээ үнэлгээ
төлбөрийн төлбөрийн хэлтсээс төлбөрийн хэлтсээс
хэлтсээс 5020 хэлтсээс хэлтсээс
1 НГ 8090 38098 8436 6106 -2330 8628 8219 -409
А
43118 - 10991 56147 45156 11630 65526 53896
2 ДГА 10325 27773
30843 19427
Нийт 18415 62253 42826 20258 73745 53487
5.6. Эдгээр зөрүү нь дараах байдлаас шалтгаалжээ. Үүнд:
o Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1134, 8.1.2135-т заасан иргэний гэр бүлийн хамтын
хэрэгцээ болон зуслангийн газрыг газрын төлбөрөөс 90%-иар чөлөөлж, 10%-ийн
төлбөр авах зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй;
o Газар эзэмших ашиглах гэрээ байгуулсан ч Газрын үнэлгээ төлбөрийн хэлтэст
гэрээний хувийг хүргүүлээгүй зэргээр холбогдох хэлтсүүдийн мэдээлэл солилцох
талаар уялдаа холбоо хангалтгүй;
o Мөн ТҮЦ зэрэг зарим төрлийн худалдаа эрхлэгчдийн бүртгэл байхгүй зэрэг.
5.7. Иймд Газар ашиглалтын хэлтсийн холбогдох мэдээлэлд тулгуурлан тухайн
онуудад шинээр газар эзэмших ашиглах эрх олгосон төлбөр төлөх үүрэг бүхий
иргэн, ААНБ-ын мэдээллээр төлбөр төлөгчийн мэдээллийг шинэчлэн баяжуулах
зэргээр хэлтэс хооронд үйл ажиллагаагаа уялдуулан орлогыг төлөвлөх
шаардлагатай.
5.8. Мөн гэрээ байгуулсан иргэн, ААНБ-ын мэдээллийг цаг тухай бүр хүргүүлж,
бүртгүүлэх талаар Газар ашиглалтын хэлтэс анхаарах шаардлагатай.
5.9. Аудитад хамарсан 2015-2017 оны нийт 43 866 иргэн, ААНБ-д 23 187.1 га газрыг
шинээр эзэмшиж, ашиглах шийдвэрүүд гарсан. Үүнээс гэр бүлийн хамтын хэрэгцээ
болон зуслангийн зориулалтаар 39 093 иргэн, ААНБ-д эзэмших эрх олгосон. Эдгээр
иргэдээс газрын төлбөрийн 90%-ийг чөлөөлж 10%-ийн төлбөр авах талаар Газрын
төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд тусгасан ч Газрын үнэлгээ төлбөрийн
хэлтсээс ирүүлсэн 3 оны тайлангаар 2015-2017 онуудад төлбөр төлөгчийн тоо
1844-өөр өссөн байна. Энэ нь газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөнд нэмж
тооцохгүй байгаатай холбоотой.
Хүснэгт:55. Иргэн, ААНБ-д шинээр олгосон судалгаа /хэмжээ /га/
134 8 дугаар зүйл. Газрын төлбөрөөс чөлөөлөх 1. Дараахь төлбөр төлөгчийг дор дурдсан газрыг эзэмшиж, ашигласны
төлбөрөөс чөлөөлнө:
135 8.1.2. Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй О,О7 га хүртэлх хэмжээний газрынх нь
төлбөрийн 9О хувиар;
85
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Гэр бүлийн Зуслан Дуудлага Шууд олгосон Төсөл сонгон Төсөвт Нийт Хэмжээ
хэрэгцээ худалдаа шалгаруулалт байгууллага 25,101.3
Тоо Хэмжээ Тоо Хэмжээ Тоо Хэмжээ Тоо Хэмжээ Тоо Хэмжээ Тоо Хэмжээ Тоо
8,728 560.3 464 1,195.2 40,497
30,365 2,358.5 46 117.7 452 1,564.5 442 19,305.1
5.10. Мөн дээрх оны худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон
нийт шинэ олголтуудыг газрын төлбөрийн 3 оны тайлантай харьцуулахад 437
иргэн, ААНБ-г газрын төлбөр төлөгчдийн судалгаанд хамруулж тайлагнаагүй
байна. Эдгээр нь Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.1-8.1.10-д тусгагдсан газрын
төлбөрөөс чөлөөлөгдөхгүй байна. Иймд эдгээр 437 иргэн, ААНБ-ын мэдээллийг
төлбөрийн мэдээллийн санд нэмж бүртгэх албан шаардлага хүргүүллээ.
5.11. Дээрх байдлуудаас харахад газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө нь үнэн
зөв бодитой хийгдэхгүй байна.
5.12. Аудитаар нийт 942 төлбөр төлөгчийн жагсаалтыг гарган, холбогдох баримт,
газар эзэмших, ашиглах гэрээ, газрын хэмжээ, бүсчлэл, төлбөр ногдуулсан дүн
зэрэг үзүүлэлтийн дагуу давтан тооцоолол хийлээ.
Хүснэгт:56. Газрын төлбөрийн ногдуулалтын давтан тооцоолол /сая.төг/
№ Нэр Тоо НГА Аудитаар Зөрүү /илүү +, дутуу -/
1 БГД 108 51.38 52.15 0.76
2 БЗД 126 14.98 13.80 -1.17
3 БХД 16 35.38 35.39 0.008
4 НД 85 34.09 35.33 1.24
5 СБД 299 5.79 2.18 -3.60
6 СХД 215 141.02 126.56 -14.46
7 ХУД 66 12.86 19.04 6.18
8 ЧД 27 15.21 12.03 -3.18
942 310.70 296.48
5.13. Нийт дүнгээрх ногдуулалт аудитын давтан тооцооллоос их байгаа ч зарим
газар эзэмшигч, ашиглагчдад харилцан адилгүй илүү болон дутуу ногдуулдаг
байдал ажиглагдаж байна. Энэ нь газар зохион байгуулагчид газар эзэмших,
ашиглах эрх олгогдсон иргэн, ААНБ-тай гэрээ байгуулж газрын төлбөрийг
ногдуулахдаа холбогдох аргачлалыг мөрдөөгүй, Газрын үнэлгээ төлбөрийн
хэлтсээс тавих хяналт хангалтгүйтэй холбоотой.
5.13. Газрын төлбөрийн орлогыг холбогдох үнэн зөв бодит судалгаанд үндэслэн
төлөвлөж, төлөвлөлт болон ногдуулалтад тавих хяналтыг сайжруулах
шаардлагатай.
Дүгнэлт: Газрын төлбөрийн орлогыг дутуу судалгаа мэдээлэлд үндэслэн
төлөвлөжээ.
5.1.2. Газартай холбоотой аливаа орлогыг тухай бүр төвлөрүүлж
алданги, торгууль тооцсон уу?
5.14. НГА-наас 2015-2017 онд 113 518.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн.
Хүснэгт:57. Орлогын гүйцэтгэл 2015-2017 /төг/
Орлогын төрөл Төлөвлөгөө Гүйцэтгэл
8,102,393.7
1 Газрын төлбөрийн дутуу өмнөх оны 15,822,864.1 54,998,085.7
20,779,954.5
2 Газрын төлбөр /тухайн оны/ 70,182,131.9 240,842.9
3 Алданги, нөхөн төлбөр 19,674,328.2
4 АМ-УЭГ газрын төлбөр -
86
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
5 ДХАҮ - 27,603,993.5
6 Бусад - 1,793,479.0
Нийт 105,679,324.1 113,518,749.2
5.15. Төвлөрсөн орлогыг төрлөөр авч үзвэл газрын төлбөрийн орлого 54 998.0 сая
төгрөг буюу 48.8%-ийг нь эзэлж байна. Газрын төлбөрийн орлогыг батлагдсан
төлөвлөгөөтэй харьцуулбал биелэлт нь дунджаар 74.4%-ийн биелэлттэй байна.
Хүснэгт:58. Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлт /сая.төг/
Он Төлбөр Орлогын Газрын төлбөр Дутуу Дутуу
төлөгч төлөвлөгөө төвлөрүүлэлт
төвлөрүүлэлт төвлөрүүлэлт %-иар
2015 17595 28,300.0
2016 18444 29,800.0 23,283.0 5,016.9 18
2017 19247 30,500.0 21,598.9 8,201.0
88,600.0 21,519.3 8,980.6 30
66,401.3 22,198.6
29
5.16. Газрын төлбөрийн орлогоос гадна дараах орлогуудыг төвлөрүүлдэг. Эдгээр
нь НГА-ны санхүүгийн тайланд орлого хэлбэрээр тусгагддаг. Үүнд.
o Нэмэлт санхүүжилтийн орлого буюу хянан баталгааны орлого.
o Газрын дуудлага худалдааны орлого.
o Гэрчилгээ, ажил үйлчилгээний орлого.
5.17. 2015-2017 онуудад нийт 43 866 иргэн, ААНБ-д шинээр газар эзэмших,
ашиглах эрх олгох тухай захирамж гарсан. Үүнээс кадастрын зургийн орлого болон
гэрчилгээний орлогыг харьцуулж үзэхэд:
o Кадастрын зургийн орлого 2015-2017 онд шинэ олголт 40 494 иргэн, ААНБ
нэг кадастрын зураг 2500 төгрөгөөр тооцоход, орох боломжтой орлого 101.2
сая төгрөг байна. НГА 43.3 сая төгрөг төвлөрүүлж, 57.9 сая төгрөг
төвлөрүүлэх боломж алджээ.
o НГА-наас дүүргүүдэд гэрчилгээг олгохдоо багцаар нь зарлагдаж
зарцуулалтад нь хяналт тавиагүй.
o Мөн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны зардлыг иргэд, ААНБ-
аас харилцан адилгүй авч байна. БЗД-ээс бусад дүүргүүд уг зардлыг төсвөөс
санхүүжүүлж байна. Харин БЗД-ийн ГА-наас хянан баталгааны төлбөрт
иргэдээс 3500 төгрөг авч байна. Хянан баталгааны орлогын мэдээг БЗД-ийн
ГА-наас ирүүлээгүй. Иймд дээрх асуудлыг ҮАГ-аас нэгдсэн удирдамжаар
хийгдэж буй Нийцлийн аудитын хүрээнд дахин тодруулахаар шийдвэрлэлээ.
o Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахад оролцогч
нараас холбогдох баримтыг хүлээн авахад Улсын тэмдэгтийн хураамжийн
тухай хуулийн 3.1.6136-д заасны дагуу 12500 төгрөгийн тэмдэгтийн хураамж
авах зохицуулалттай. НГА, СХД, СБД, НД, БНД-ийн ГА 443 иргэн, ААНБ-аас
5.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлээгүй. Иймд эдгээр орлогын төлүүлэх
төлбөрийн акт тавихаар шийдвэрлэв.
Хүснэгт:59. Улсын тэмдэгтийн хураамж төвлөрүүлэх орлого /сая.төг/
№ Нэр Иргэн, ААНБ-н тоо Төлүүлэх дүн
1 НГА 21 0.3
136 39.1.6.газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг; 87
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2 СБД 29 0.4
3 СХД 196 2.5
4 НД 74 0.6
5 БНД 123 1.5
Нийт 443 5.3
o Эдгээр нь хэлтэс, албадын хооронд уялдаа холбоо муутай, мэдээлэл
солилцдоггүй, санхүүгийн хяналт хангалтгүйтэй холбоотой.
o Газрын төлбөрөөс бусад орлого цаг тухайд нь бүрэн төвлөрдөггүй нь
дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас орох орлогод хяналт
тавих, мэдээ тайлан солилцдоггүй зэрэгтэй холбоотой.
Дүгнэлт: Газартай холбоотой аливаа орлогыг төвлөрүүлж байгаа ч газрын
төлбөрийн орлого дунджаар 74.4%-ийн биелэлттэй байна. Газрын дуудлага
худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн орлого болон кадастрын
зургийн орлогоос 57.9 сая төгрөг төвлөрүүлэх боломжтой байжээ.
5.1.3. Газрын төлбөрийн орлогын тодорхой хувийг газар хамгаалах,
нөхөн сэрээх үйл ажиллагаанд үр дүнтэй зарцуулж байна уу?
5.18. Газрын төлбөрийн тухай хуулийн 10.2137-т газрын төлбөрийн орлогын зохих
хувийг иргэн, ААНБ-ын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн
газрыг, хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд
зориулан зарцуулахаар заасны дагуу орлогын 15%-иар тооцон авдаг. Гэхдээ 15%
гэсэн тооцооллыг албан ёсоор баталсан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байна.
5.19. Үүний дагуу 2015-2017 онд газрын төлбөрийн батлагдсан орлого 88 600.0 сая
төгрөгийн 15% болох 13 290.0 сая төгрөгийг дээрх арга хэмжээнд зарцуулахаар
болсон.
Хүснэгт:60. Батлагдсан зардал /сая.төг/
Орлогын төрөл Он Орлого 15%-иар
тооцсон
Газрын төлбөр 2015 28,300 4,245
Нийт 2016 29,800
2017 30,500 4,470
88,600
4,575
13,290
5.20. Дээрх хөрөнгийн 70.7% буюу 9 390.6 сая төгрөгийг УБ хотын ЗАА, НБОГ-т,
29.3%3 буюу 3 899.4 сая төгрөгийг НГА-нд хуваарилан зарцуулжээ.
5.21. НГА-наас батлагдсан төсвийг зориулалтын дагуу байгаа ч зарим зардлуудын
дүнг багасгаж, газрын нөхөн сэргээх ажлын зардалд илүү зарцуулах шаардлагатай
байна. Тухайлбал: Тоног төхөөрөмж худалдан авах, ажилтан мэргэшүүлэх,
дуудлага худалдааны зар сурталчилгааны зардал зэргийн дүнг бууруулах.
Хүснэгт:61. Газрын төлбөрийн орлогын зарцуулалт
№ Эдийн засгийн ангилал Төсөв Санхүүжилт Гүйцэтгэл Үлдэгдэл
129.9
1 Газрын төлбөрийн төлөвлөгөө биелүүлэх, шуудан 102.3 27.6
105.0
холбоо, тээвэр шатахуун, хэвлэл мэдээлэл 146.2
2 Техник, тоног төхөөрөмж худалдан авах 105.0 105.0 -
137 2. Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад
төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн
жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион
байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.
88
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
3 Газрын хянан баталгаа, байр зүйн зураглал, 387.3 384.0 383.9 0.1
хуваарилалтын төлөвлөлт
73.0 71.5 71.5 -
4 Геодезийн цэг тэмдэгтийн судалгаа 2,427.9 0.0
5 УБ хотын 2015-2016 оны сансрын зураг худалдан 2,428.0 2,427.9
65.0 64.5 64.5 -
авах 356.9 -
6 Газрын кадастрын хээрийн судалгаа 356.9 356.9
7 Мэдээллийн сангийн программ хангамж худалдан 60.0 - -
24.3 - 0.4
авах сайжруулах, ажилтныг мэргэшүүлэх 24.3 23.9
8 Дуудлага худалдааны газрын эх зураг 101.1 0.1
9 Газрын дуудлага худалдаа зохион байгуулах зар 101.1 101.0
152.5 94.6 11.8
сурталчилгаа 3,899.3 3,759.7 82.8 40.0
10 Нийслэл дүүргийн газрын зөрчил арилгах арга 3,719.8
хэмжээ
11 Хашаа арга хэмжээ
Нийт
5.22. Газрын зөрчил арилгахтай холбоотой зардлыг нэмэлт санхүүжилтийн кассаар
зарцуулдаг. Кассын үлдэгдэл их байгаа нь төсвийн байгууллагын мөнгөн кассын
ажиллагааны журмыг зөрчжээ. Цаашид кассаар дамжих бэлэн мөнгөний урсгалыг
журмын дагуу баримталж ажиллах шаардлагатай.
Дүгнэлт: Газрын төлбөрийн орлогын тодорхой хувийг газар хамгаалах,
нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулжээ.
5.2. Газартай холбоотой бусад орлогыг төвлөрүүлж байна уу?
5.2.1. Газрын дуудлага, худалдаа төсөл сонгон шалгаруулалтаас орж
буй орлогыг бүрэн гүйцэд төвлөрүүлсэн үү?
Дуудлага худалдаа:
5.23. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас 2015-2017 онд нийт 25
719.4 сая төгрөгийн орлого орохоор төлөвлөжээ.
Хүснэгт:62. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас
орох орлогын төлөвлөгөө
№ Он Батлагдсан Тодотгол Тодотгол Батлагдсан дүн /сая.төг/
3,000.0 51,651.0 -34,546.1 11,953.9
1 2015 60,000.0 -42,500.0 0.0 10,000.0
15,000.0 -11,234.4 0.0 3,765.6
2 2016 78,000.0 -2,083.4 -34,546.1 25,719.5
3 2017
Нийт
5.24. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас орох орлогын
төлөвлөгөөнд 2015 онд 3 удаа, 2016, 2017 онд тус бүр 2 удаа тодотгол хийж анх
батлагдсан орлогыг өсгөх, бууруулах зэргээр өөрчилсөн байна. Энэ нь дараах
шалтгаантай. Үүнд:
o 2015 онд СХД-ийн 32 дугаар хороонд Авто худалдааны цогцолбор барихаар
төлөвлөсний дагуу дуудлага худалдаа зохион байгуулагдаж 6.9 тэрбум төгрөг
төвлөрч анх батлагдсан төлөвлөгөө давж биелсэн;
o БХБС-ын 2015 оны 234 дугаар тушаалын хавсралтаар “Газар эзэмших, ашиглах
эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-аар дуудлага
худалдааны үнийг огцом өсгөснөөр дуудлага худалдаанд оролцогч иргэн, ААНБ-
ын тоо буурсан. Тухайлбал: ЗТБХБ-ын сайдын 206 дугаар аргачлалаар
Нийслэлийн 1 дүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалттай 1м2 газрын
үнэлгээ 15840 төгрөг байсан бол БХБС-ын 234 тоот тушаалаар батлагдсан “Газар
эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох
89
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
аргачлал”-аар 1м2 газрын үнийг 220000 төгрөг болгож, өмнөхөөс 13.8 дахин
өсгөсөн.
o БХБС-ын 234 дугаар тушаалыг 2018 оны 15 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.
o ГЗБТ боловсруулахдаа иргэн, ААНБ-ын саналыг бодитой тусгадаггүйгээс тухайн
дуудлага худалдааны байршил, үнэ зэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлагад
нийцээгүйтэй холбоотойгоор тухайн дуудлага худалдаа нь оролцох оролцогчгүй
болсон зэрэг.
5.25. Нийслэлийн хэмжээнд НГА, БНД, БХД, НД-ийн ГА-наас газар эзэмшүүлэх 20
удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж 46 иргэн, ААНБ-д 117.4 га
газар олгож, 5 231.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Хүснэгт:63. Дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газар
№ Нэр Он Иргэн, ААНБ-ын тоо Хэмжээ /га/ Төвлөрсөн орлого
1 НГА /сая.төг/
2015 16 10.0
2 БНД 2016 2 1.3 5,010.6
2017 2 5.3
3 БХД 2015 5 0.6 156.2
4 НД 2016 3 0.4
Нийт 2017 1 0.1 5.1
2016 1 0.1 59.8
2015 16 100.0 5,231.7
46 117.7
5.26. НЗД-ын 2016 оны А130 дугаар захирамжаар ХУД-ийн “Чингис хаан” олон
улсын нисэх буудлын онгоцны буудлын баруун тал, БЗД-ийн “Витсамо”
үйлдвэрийн хойд талд 5.25 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн
дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал болон анхны
үнийг тогтоохдоо тухайн үед хүчин төгөлдөр байсан БХБС-ын 234 тоот
тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага
худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ыг баримтлан 5,115.0 сая
төгрөгөөр тогтоохоор байхад өмнө нь мөрдөгдөж байсан журмыг баримтлан
656.7 сая төгрөг буюу 87.2%-ир доогуур тогтоожээ.
5.27. НД-ийн ЗД-ийн захирамжаар 2015 онд 16 иргэн, ААНБ-д 100 га газрыг
эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг үндэслэлгүйгээр буруу
тооцоолж 3,960.0 сая төгрөгөөс эхэлж дуудах газрыг 15.8 сая төгрөгөөс эхэлж
дуудаж 3,944.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломж алдсан. /хавсралт
№28/
5.28. БНД-ийн ГА нь 2016 онд “Номин” ХХК-д сүүний үйлдвэрийн зориулалтаар
1500м2 газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг 8.2 сая
төгрөгөөр илүү тооцож авсан тул газрын төлбөрт суутган тооцуулах албан
шаардлага хүргүүлэв.
5.29. Цаашид дуудлага худалдааны анхны үнийг тооцохдоо хүчин төгөлдөр
аргачлалыг мөрдөж ажиллах.
5.30. Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар ашиглаж байгаа 14 гадаадын иргэнээс 42.9 сая төгрөгийг
төлүүлээгүй тул төлүүлэх албан шаардлага хүргүүллээ. /хавсралт №29/
Төсөл сонгон шалгаруулалт:
90
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
5.31. 2015-2017 онд 452 иргэн, ААНБ-д 1 564.5 га газрыг төсөл сонгон
шалгаруулалтаар эзэмшүүлсэн байна. Эдгээр газрууд Газрын тухай хуулийн
33.5138, ЗГ-ын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын 1139, 2016
оны 10 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.1140 дэх заалтад
хамаарахгүй, дуудлага худалдаагааг эзэмшүүлэх газарт хамаарч байна.
5.32. Дээрх 1564.5 га газрын дуудлага худалдааны анхны үнэлгээг хамгийн багаар
буюу ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар
тооцоход 59.942.3 сая төгрөгийн орлого орох боломжийг алдсан байна.
5.33. Дуудлага худалдаа зохион байгуулж олгох газарт төсөл сонгон
шалгаруулалтаар олгосон 38 иргэн, ААНБ-аас дуудлага худалдааны анхны
үнийг 143.4 сая төгрөгөөр дутуу тооцсон тул төлүүлэх албан шаардлага
хүргүүллээ.
Хүснэгт:64. Төвлөрүүлэх боломжит орлого /сая.төг/
№ Нэр Он Иргэн, ААНБ- Хэмжээ Аудитаар Өмнө нь Төвлөрөх
тооцсон төлсөн боломжит
ын тоо /га/ орлого
-
1 НГА 2015-2017 21 145 3,828.0 - 3,828.0
2 СБД 2015-2017 -
2015-2017 29 42.29 3,095.4 - 3,095.4
3 СХД 2015-2017 134.9
4 НД 2015-2017 196 750.08 44,004.4 - 44,004.4
5 БНД 2015-2017 74 67.5 2,653.2 134.9 2,653.2
6 БХД
Нийт 123 219.67 8,934.9 8,800.0
9 340 - -
452 1564.54 62,515.9 59,942.3
Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон
газрын талаар:
5.34. НГА, БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД, БНД, НД 2015-2017 онд 1 093,3 га газрыг
473 иргэн, ААНБ-д дуудлага худалдаа зохион байгуулаагүй, төсөл сонгон
шалгаруулалт зарлалгүйгээр хууль зөрчин шууд олгожээ.
5.35. Дээрх 1093.3 га газрын дуудлага худалдааны анхны үнэлгээг хамгийн багаар
буюу дээрх аргачлалаар тооцоход 49 982.7 сая төгрөгийн орлого орох
боломж алдсан байна.
Хүснэгт:65. Төвлөрүүлэх боломжит орлого /сая.төг/
№ Нэр Иргэн, ААНБ-ын тоо Хэмжээ /га/ Аудитаар Өмнө нь төлсөн Төвлөрөх байсан
тооцсон боломжтой
19.2 орлого
1 НГА 17 2.76 495.3 5.8
2 СБД 10 1.18 1765.2 0.0 476.0
3 СХД 335 529.9 20982.4 181.6 1,759.4
4 БГД 5 1.4 423.6 0.0 20,982.4
491.2 17680.5 18.2 242.0
5 БЗД 42 0.4 231.1 0.0
6 ЧД 8 0.3 94.9 8.8 17,680.5
7 ХУД 5 48.29 4718.2 213.0
8 НД 43 94.9
4,709.4
138 33.5. Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх
төсөл, хөтөлбөрт зориулж олгоно.
139 1 Улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн
төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон
шалгаруулалт (цаашид "төсөл шалгаруулалт" гэх) явуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
140 1.1.Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Концессын тухай хуулийн 2.5-д тус тус заасны
дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт (цаашид “төсөл
сонгон шалгаруулалт” гэх)-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
91
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
9 БХД 8 17.9 3825.1 0.0 3,825.1
473 1093.33 50216.3 233.6 49,982.7
5.36. Дээрх 473 иргэн, ААНБ-аас 99 иргэн, ААНБ-ын газар ашиглалтыг газар дээр
нь тодруулахад 31 иргэн, ААНБ зориулалтын дагуу, 7 иргэн, ААНБ өөр
зориулалтаар, 1 иргэн өмчилсөн, НЗД-ын захирамж болгосон зэрэг нийт 39
иргэн, ААНБ-аар 4 131.7 сая төгрөгийн үнэ төлүүлэх албан шаардлага
хүргүүллээ.
Талбайн хэмжээ нэмэгдүүлэн шууд захирамжилсан газрууд:
5.37. НЗД-ийн захирамжаар нэр бүхий 4 иргэн, ААНБ-ын эзэмшил газрын хэмжээг
нэмэгдүүлэхдээ 214.0 сая төгрөгийн төлбөрийг графикт хугацааны дагуу
төлүүлэхээр тохиролцон нэхэмжлэл хүргүүлсэн ч төлөгдөөгүй байна. Иймд
дээрх төлбөрийг төлүүлэх албан шаардлага хүргүүллээ.
5.38. НЗД-ын захирамжаар 2015-2017 онд талбай хэмжээ нэмэгдүүлсэн 281 иргэн,
ААНБ-аас, 219 иргэн, ААНБ-ын нэмэлт талбайд газрын дуудлага худалдааны
анхны үнийг тооцож үзэхэд 18 иргэн, ААНБ-аас 1,570.6 сая төгрөгийн суурь
үнийг аваагүй. Мөн 38 иргэн, ААНБ-аас 2,414.0 сая төгрөгийн суурь үнийг
дутуу авсан. Иймд дутуу болон аваагүй 56 иргэн, ААНБ-аас 3 984.6 сая
төгрөгийг төлүүлэх албан шаардлага хүргүүллээ.
5.39. БГД, БЗД, СХД, СБД, ХУД, БНД, НД-ийн ЗД нарын захирамжаар 232 иргэн,
ААНБ-ын талбайг 270.0 га-аар нэмэгдүүлэхдээ дуудлага худалдааны анхны
үнийг 14 088.6 сая төгрөгийг төлүүлээгүй учир төлүүлэх албан шаардлага
хүргүүлээ.
Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх албан шаардлагын нэгтэл:
5.40. Дуудлага худалдааны анхны үнийг тооцож аваагүй дараах 385 иргэн, ААНБ-
аар анхны үнийг хамгийн багаар тооцож 22 605.2 сая төгрөгийг төлүүлэх
албан шаардлага хүргүүллээ. Үүнд:
o Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газар ашиглаж буй 14 гадаадын иргэнээс 42.9 сая;
o Дуудлага худалдаа зохион байгуулж олгох газарт төсөл сонгон
шалгаруулалтаар олгосон 38 иргэн, ААНБ-аас дуудлага худалдааны анхны
үнийг дутуу тооцсон 143.4 сая;
o Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй шууд
захирамж гарган олгосон үйл ажиллагаа явуулж буй 39 иргэн ААНБ-аас
4 131.7 сая;
o НЗД-ийн захирамжаар нэр бүхий 4 иргэн, ААНБ-ын эзэмшил газрын хэмжээг
нэмэгдүүлэхдээ нэхэмжлэл хүргүүлсэн төлөгдөөгүй 214.0 сая;
o Нийслэл, ДЗД-ийн захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ анхны
үнийг дутуу тооцсон, тооцож аваагүй, ялгавартайгаар тооцсон зэрэг 288
иргэн, ААНБ-аас 18 073.2 сая төгрөгийг төлүүлэх..
Дүгнэлт: Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас 113 869.1 сая
төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж байжээ.
5.2.2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээний орлогыг бүрэн
гүйцэд төвлөрүүлж байна уу?
5.41. Зарим төрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг ЗГ болон НИТХ-ын
тогтоолоор тогтоодог бол газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах
зөвшөөрөл олгохтой холбоотой хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг
92
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.1141-т заасны дагуу зөвхөн тус
хуулиар тогтоохоор байна.
5.42. Тус хуулийн 39.1.1-39.1.6142, 39.1.12143-т заасны дагуу газар өмчлүүлэх,
эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгоход 7 төрлийн тэмдэгтийн
хураамжийг хураахаар зохицуулжээ. Дээрх зохицуулалтаас харахад 6
төрлийн тэмдэгтийн хураамж нь газар эзэмших, ашиглах гэрчилгээ шинээр
олгох, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах, хугацаа сунгах
зэрэг гэрчилгээтэй холбоотой орлого, 1 төрлийн тэмдэгтийн хураамж нь
дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах баримт бичиг хүлээн авахтай
холбоотой орлого байна.
5.43. Нийслэл, дүүргийн төсөвт тэмдэгтийн хураамжаас орох орлогыг тусгайлан
төлөвлөдөггүй.
5.44. Нийслэл, дүүргийн ГА-д 2015-2017 онд 89 107 иргэн, ААНБ-аас 2 108.0 сая
төгрөгийн тэмдэгтийн хураамжийн орлого хураажээ.
Хүснэгт: 66. Тэмдэгтийн хураамжийн орлого /мян төг/
Д.Д Нэр 2015 2016 2017 Нийт
1 НГА 65,856.0 43,041.6 117,601.4 226,498.9
2 БГД 18,580.0 10,750.0 16,350.0 45,680.0
3 БЗД 128,745.8 113,144.0 38,008.8 279,898.7
4 СБД 150,760.0 94,280.5 91,790.0 336,830.5
5 СХД 287,597.9 278,379 274,998.3 840,975.0
6 ЧД 53,388.7 41,901.0 49,200.0 144,489.7
7 ХУД 46,742.5 73,662.4 25,015.0 145,419.9
8 БНД 7,748.0 7,857.1 9,135.5 24,740.6
9 НД 29,436.9 16,996.1 14,551.0 60,984.0
10 БХД 530.0 600.0 1,390.0 2,520.0
789,385.8 680,611.5 638,040.0 2,108,037
Нийт
5.45. Хуульд гэрчилгээний хугацаа сунгахад иргэдээс 6000 төгрөг, ААНБ-аас 12000
төгрөг авахаар тусгасан. Гэтэл нийслэл, дүүргийн ГА-д иргэдээс 20000 төгрөг,
ААНБ-аас 70 000 төгрөг буюу эрхийн гэрчилгээг шинээр олгох хураамжийн
хэмжээгээр авчээ.
5.46. Энэ нь хуулийн 39.1.5 дахь заалтыг зөрчин 2015-2017 онд нийт 8 410 иргэнээс
117.4 сая, 1 733 ААНБ-аас 99.9 сая, нийт 217.4 сая төгрөгийн тэмдэгтийн
хураамж илүү авсан. /эг/ №30, 31
Хүснэгт:67. Илүү хураасан тэмдэгтийн хураамж
№ Нэр Тоо Хураасан Хуулиар Илүү хураасан дүн
1 Иргэн 8410 дүн хураах дүн /сая.төг/
168.0 50.5 117.5
141 6.1.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.
142 39.1.1.иргэнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум,
нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;
39.1.2.аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 70 000 төгрөг,
аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;
39.1.3.иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн
Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;
39.1.4.аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 70 000 төгрөг, аймгийн
төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;
39.1.5.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад иргэнээс 6 000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагаас
12 000 төгрөг;
39.1.6.газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг;
143 39.1.12.газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээг Иргэний хуульд нийцүүлэн барьцаалсан тухай сумын газрын даамал, аймаг,
нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэхэд 10 000 төгрөг;
93
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
2 ААНБ 1733 120.7 20.8 99.9
Нийт 10143 288.7 71.3 217.4
5.47. Иймд иргэн, ААНБ-аас илүү хураасан хураамжийг газрын төлбөрт суутган
тооцох байдлаар буцаан олгох албан шаардлага хүргүүлэв.
5.48. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд иргэн, ААНБ газар эзэмших,
ашиглах эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг нөхөн олгох
зохицуулалт байхгүй, харин хуулийн 39.1.1, 39.1.2-д заасны дагуу шинээр
олгоход иргэн 20 000, ААНБ 70 000 төгрөгийн хураамж төлөөд шинээр авах
боломжтой зохицуулсан.
5.49. Гэтэл ЗГ-ын 2003 оны 205 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын тайлбар
хэсэгт заасан “иргэн, ААНБ газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ
үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг нөхөн олгоход дээрх хураамжийн хэмжээг
1.5 дахин нэмэгдүүлэн авна” гэсэн тайлбарыг хэрэглэн хуульд заасан шинээр
олгох хураамж болох 20 000, 70 000 төгрөгийн хэмжээг 1.5 дахин
нэмэгдүүлсэн. Үүнд: НГА 95 иргэн, ААНБ-аас 2.9 сая төгрөг, ХУД-ийн ГА 30
иргэн, ААНБ-аас 0.3 сая, нийт 3.2 сая төгрөгийг илүү авсан тул суутган тооцох
замаар төлүүлэх албан шаардлага хүргүүллээ.
5.50. Дүүргүүдийн ГА нь НГА-ны төрийн сангийн дансанд тэмдэгтийн хураамжийг
төвлөрүүлж “гэрчилгээний орлогын тайлан” гэсэн хүснэгтээр тайланг улирал
бүр гаргаж өгдөг.
5.51. Нийслэл, дүүргийн ГА нь харьяалах татварын албанд улсын тэмдэгтийн
хураамжийн тайланг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43.1144-д
заасны дагуу ТЕГ-ын 2011 оны 566 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар
батлагдсан ТАТ-10 (33) маягтаар хагас бүтэн жилээр гаргаж өгөх үүрэгтэй ч
дээрх хууль мөрдөгдөж эхэлсэн 2011 оноос хойш тэмдэгтийн хураамжийн
тайланг гаргаж өгөөгүй байна. Тэмдэгтийн хураамжийн тайланг татварын
албанд гаргаж өгөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 28.1.10145-т заасан
хариуцлага хүлээх нөхцөл үүсжээ.
5.52. Цаашид Улсын тэмдэгтийн тухай хуулийг хэрэгжүүлж, хяналтыг сайжруулах,
холбогдох тайланг хугацаанд нь тайлагнах, иргэд, ААНБ-с авсан илүү авсан
хураамжийг шийдвэрлэх зэрэг асуудлууд тулгарч байна.
Дүгнэлт: Холбогдох хуулийг мөрдөөгүйгээс иргэн, ААНБ-аас 217.4 сая
төгрөгийн тэмдэгтийн хураамж илүү авчээ.
Хүснэгт:68. Газар олголтын байдал /оноор/
№ Олголтын төрөл Нийслэл, дүүргийн хэмжээнд Нийт
452
1 Дуудлага худалдаа зохион байгуулах 2015 2016 2017 473
газарт төсөл сонгон шалгаруулалт хийсэн 550
410 20 22 438
2 Хууль зөрчиж шууд захирамжаар олгосон 814
3 Талбай нэмэгдүү-лэх нэрийдлээр шууд 331 104 38
232 141 177 2727
захирамжаар олгосон
4 Зуслангийн зориу-лалтаар 1 хүнд олон 359 75 4
газар олгосон /иргэний тоогоор/ 388 328 98
5 Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар1
1720 668 339
хүнд олон газар олгосон /иргэний
тоогоор/
Нийт
144 43.1.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн
тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор
харьяалах татварын албанд гаргаж өгнө.
145 28.1.Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.10..., татварын мэдээ, тайлан, ... хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг
арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
94
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Аудитын дүгнэлт
Аудитаар илрүүлсэн зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтүүдийг хийж
байна. Үүнд:
1. Нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн
хэрэгжилт 20 гаруй жилийн хугацаанд бүрэлдэн тогтож, түүнийг боловсронгуй
болгож байснаар чиг үүргээ үндсэнд нь хэрэгжүүлж байна. 2015-2017
онуудын хувьд тэдгээрийн чиг үүргийн хэрэгжилтийг үр нөлөөтэй гэж дүгнэж
болохгүй байна. Энэ нь газартай холбоотой зөрчил арилахгүй байгаатай
холбоотой.
2. Нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт нь бодлогын зохих
баримт бичгүүдтэй уялдсан, ерөнхий төлөвлөгөөнд тодотголууд хийж,
мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байна. Цаашид ГЗБТ-г
боловсруулах шатанд иргэд, ААНБ-аас санал авах, шаардлагатай арга
хэмжээнүүдийг иж бүрэн тусгахад анхаарах хэрэгтэй. Гол асуудал бол
баталсан төлөвлөгөөг баримталдаггүй, мөрддөггүй ажиллагаа болж байна.
3. Газар олголтын асуудлын зангилаа болох дуудлага худалдаа болон төсөл
сонгон шалгаруулалтын хувьд 2015-2017 онд төсөл сонгон шалгаруулалтаар
1564.5 га, дуудлага худалдаагаар 116.0 га газар олгосны 70.8% нь тухайн
жилийн ГЗБТ-нд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл сонгон
шалгаруулалтгүйгээр 1 093.3 га газрыг шууд олгожээ. Төлөвлөгөөнд
тусгагдаагүй байршилд газар олгох байдал нийтлэг байгаа нь төлөвлөлтөд
ач холбогдол өгдөггүйтэй холбоотой.
4. Газар олголтын үр дүнг газар эзэмших, ашиглах төрлүүдээр авч үзвэл гэр
бүлийн хэрэгцээний газрыг 47.5%-иар дутуу, зуслангийн зориулалтаар
14.6%-иар илүү эзэмшүүлсэн, чөлөөлөгдсөн 1 629 нэгж талбар газраас 78.8%
нэгж талбар газарт олголт хийгдээгүй, цахим газар олголтын дүн 9.2%-тай,
мод үржүүлгийн зориулалтаар олгосон газрын 78.7% ашиглагдаагүй зэрэг нь
газар олголтын үр дүн хангалтгүй байгааг харуулж байна.
5. Гадаадын иргэн, ААНБ-д олгосон газрын зориулалтын асуудлуудаар зөрчил
илрээгүй, төсвийн байгууллагуудад олгосон газрын 92.1% нь зориулалтаараа
ашиглагдаж байгаа зэрэг зарим сайн үзүүлэлтүүд байна.
6. Газар олголтын үр дүнг бүхэлд нь авч үзвэл газар олголтын үндсэн
чиглэлүүдээр зөрчил буурахгүй, байнга давтагдаж, сөрөг хандлага
өөрчлөгдөх шинжгүй байгаа нь газар зохион байгуулалтад тавих хяналт
үндсэндээ байхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
7. Газрын мэдээллийн сангийн 10 гаруй программууд ашиглаж байгаа ч
программ хангамжууд орчин үеийн шаардлагыг хангахгүй, газрын дата бааз,
мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах талаар авч байгаа арга
хэмжээний хэрэгжилт хангалтгүй байгаагаас уг мэдээллийн сангийн хөтлөлт
үр дүн муутай байна.
8. Газрын төлбөр хураамжийн орлогыг үнэн зөв төлөвлөж чаддаггүй, газрын
төлбөрийн бүртгэлд хамрагдсан иргэн аж ахуйн нэгжийн төлбөр
барагдуулалт дунджаар 74.4%-ийн биелэлттэй, дуудлага худалдаа, төсөл
сонгон шалгаруулалтаас 113.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж
алдагджээ.
9. Аудитаар нийт 119.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 22.6 тэрбум төгрөгийн
зөрчилд анхны үнэ төлүүлэх, 228.4 сая төгрөгийг суутган тооцож зөрчил
95
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
арилгах, 404 иргэн, ААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах албан
шаардлага хүргүүлсэн.
10. Газартай холбоотой зөрчил арилахгүй байгаа асуудалд Засгийн газар болон
ИТХ, Засаг дарга нар онцгой анхаарч, нэгдсэн дүгнэлт хийх үндсэн дээр
зарчмын асуудлуудыг шийдвэрлэх замаар газрын хууль тогтоомж үр дүнтэй
хэрэгжих нэгдсэн механизмыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад
байна.
11. 2015 онд газартай холбоотой зөрчил их хэмжээтэй байсан бол 2016, 2017
онуудад зөрчлийн тоо хэмжээ нэлээд хэмжээгээр буурсан эерэг хандлага
харагдаж байгааг тэмдэглэж байна.
96
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Аудитын зөвлөмж
Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарт
1. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй
байршилд газар олгодог ажиллагааг зогсоох, ингэж олгосон тохиолдол бүрт
хариуцлага тооцдог механизмыг хэвшүүлэх;
2. Газрын тухай хуулийн дагуу нийслэлийн болон дүүргийн ЗД нарын олгох
газрын хил хязгаарыг зааглан тогтоож өгөх.
Нийслэл, дүүргийн ЗД нарт:
1. ГЗБТ-г боловсруулах шатанд иргэд, ААНБ-аас санал авах, шаардлагатай арга
хэмжээнүүдийг иж бүрэн тусгахад анхаарах;
2. Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй
байршилд газар олгох шийдвэр гаргадаг ноцтой зөрчлөө зогсоох;
3. Газар олголтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор аудитаар илэрсэн зөрчлүүдийг
арилгах тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллаж, үр дүнг тооцох;
4. НЗД-аас нийслэл, дүүргийн хэмжээний газрын мэдээллийн санг боловсронгуй
болгох цогц чиглэл боловсруулж, төрийн захиргааны холбогдох төв
байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;
5. Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шинэчлэн
байгуулах.
Нийслэл, дүүргийн ГА-ны дарга нарт:
1. Өмнөх аудитаар өгөгдсөн албан шаардлагыг бүрэн биелүүлэх, энэ удаагийн
аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулж
2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор биелэлтийг эргэн мэдэгдэх;
2. Иргэн, ААНБ-ын газар эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж, газар
дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, зориулалт бусаар ашигласан тохиолдолд
эрхийг нь сунгахгүй, цуцлах арга хэмжээг тухай бүр авах;
3. Газрын дата бааз, мэдээллийн сангийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэх
боломжтой алдаануудыг шуурхай засаж, аюулгүй байдлаа хангах;
4. Газрын төлбөрийн мэдээллийн санд 437 төлбөр төлөх үүрэг бүхий төлөгчийг
нэмж бүртгэх;
5. Тухайн жилийн ГЗБТ-нд тусгах саналыг иргэн, ААНБ-аас цахимаар авах
хэлбэрийг судалж хэрэгжүүлэх;
6. Харьяалах татварын албанд улсын тэмдэгтийн хураамжийн тайланг хүргүүлж
хэвших;
7. Дуудлага худалдааны үнэ төлөөгүй байхад газар олгодог явдлыг таслан
зогсоож, хууль тогтоомжийн хүрээнд газрын дуудлага худалдааг зохион
байгуулж, үнийг нь төлсөн тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож
байх.
97
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Холбогдох байгууллагын санал
98
НТАГ - / 2018 / 02 - ГА
Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр
хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан
Саналд өгсөн тайлбар
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тайлангийн
төсөлтэй танилцаж, хариуг албан бичгээр ирүүлсэн ч гүйцэтгэлийн шатанд
хэлэлцсэн болно.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон бусад дүүргийн газар
зохион байгуулалтын албанаас Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн
19.3.1-д заасан хугацаанд санал ирүүлээгүй.
99
НТАГ - / 2018 / 02 - ГА