УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 1 Архангай, Өвөрхангай, Баянхонгор Э.БОЛОРЧУЛУУН Д.ГАНБАТ С.ГАНБААТАР П.МӨНХТУЛГА О.АЛТАНГЭРЭЛ Д.ЦОГТБААТАР Г.ХОСБАЯР Д.ЖАРГАЛСАЙХАН А.АДЪЯАСҮРЭН ТОЙРОГ ХАНГАЙН БҮС УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид
2 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Монгол ахан дүүс минь сайхан зусаж байна уу? Ардчилсан нам, ард түмэнтэйгээ хамт ес дэх удаагийн ардчилсан сонгуульд оролцоход бэлэн боллоо. Энэхүү сонгууль нь та бидний хамтын бүтээл болж эрх чөлөөт Монгол орноо чөлөөлөх сонгууль байх болно. Бид үнийн өсөлтөөс, татварын дарамтаас, авлига хахуулиас, хорт утаанаас, түгжрэл гацаанаас, дарга нарын дарамтаас ард түмнээ аварч, Монголоо чөлөөлөх болно. Энэ зорилтыг яг таг биелүүлж, Ардчилсан намыг сонгуульд ялуулах журмын нөхдөө бид дэвшүүллээ. Ардчилсан үзэл санааг хамгаалсан, нутаг орондоо элэгтэй, Монгол Улсад хэрэгтэй хүмүүсээ илгээлээ. Энэ бол АН-д ялалт авчрах 126 нэр дэвшигч, манай ялалтын баг юм. 1.ЯАЖ НЭР ДЭВШҮҮЛЭВ? Манай нам 180 мянган гишүүнтэй. УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намын 180 мянган гишүүнээс 260 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ өгсөн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу санал хурааж 126 нэр дэвшигчийг тодрууллаа. Өнгөрсөн намар, өвөл, хавар бүтэн Монголоо бүрэн тойрч гишүүдээ сонслоо. Мөн олон удаа хараат бус, хөндлөнгийн судалгаа хийлгэж, сонгогчдын санал, нийгмийн захиалгыг чагнасан. 2.ХЭНИЙГ ДЭВШҮҮЛЭВ? Манай нэр дэвшигчдийн 35 нь олон улсын их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалжээ.Мөн дотооддоо боловсрол эзэмшсэн нэр дэвшигчдийн 70 орчим хувь нь эрдмийн зэрэг цолтой байна. Мэргэжлээр нь багцалбал, Хуулийн засаглалыг сайжруулж, шударга ёсыг тогтоох хуульч эрхзүйч 31, алдагдсан найман жилийн алдааг засч, сөхөрсөн эдийн засгаа сэргээж, төр түмнээ өрнөөс гаргах эдийн засагч 27 бол эн тэргүүнд босгож сэргээх салбар гэж манай намын тэргүүлэх зорилтоо баталсан боловсролын салбарын төлөөлөл болох 10 багшийн нэрийг дэвшүүллээ. Ардчилсан нам ахмад, дунд, залуу үедээ тэгш боломж олгож, нийгмийн бүх бүлгийн төлөөллийг нэр дэвшилтдээ багтаалаа. 3. НАМЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Парламент бол мэргэжлийн улс төрчдийн ажлаа хийдэг талбар, бодлого боловсруулдаг газар. Иймээс жагсаалтад мэргэжлийн улс төрчид, нийгмийн захиалга болсон нэр дэвшигчдийн төлөөллийг тэнцүүлж оруулсан юм. Манай намын жагсаалт Монгол шигээ л жагсаалт. Жагсаалтад бичигдсэн 48 хүний нэрс бол таны найз шиг, ах дүү шиг, хамт олноос ялгаагүй дотно хүмүүс тань юм шүү. Бас нэгэн зүйл. Үндэсний хэмжээний намын дарга, багийн удирдагч үндэсний хэмжээний жагсаалтын тэргүүнд зогсч фронт командалдаг болохоос төсөв зарсан төрсөн нутаг руугаа зугтдаггүй юм. Энэ бол дэлхийн жишиг. Энэ бол удирдагчийн хариуцлага. Хариуцлагыг бол харин ч нэг тооцсон шиг тооцдог нам бол Ардчилсан нам гэдгийг олон түмэн маань даанч сайн мэднэ. Ардчилсан үнэт зүйлсийн тулгуур багана болсон Ардчилсан нам УИХ-ын сонгуульд бүтэн Монгол даяараа бүрэн оролцож байна. Эргэлзээ байхгүй итгэж байна. Бид ялна. Ард түмэнтэйгээ хамт ялна. Зовхи нь өөдөө Монголынхоо төлөө зорилгоо дагаж, зарчмаа бариад өгсөх болно. Бид гүтгэлэг дайралт, өдөөн хатгалгыг үл тоон урагшилна. Цаг эргэж байна. Наймын найман жил ард олноо дээрээс харж, “улны” гэж доромжилсон эрх баригчдыг СОЛЬЁ! Амласнаа биелүүлээгүй, авч идэхээ урьтал болгосон Ардын намыг ХАЛЪЯ! АРДЧИЛСАН НАМ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ ЯЛНА Лувсаннямын ГАНТӨМӨР Ардчилсан намын дарга
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 3 -Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт амьдарч, ажиллаж байгаа сонгогч Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Та бид ирэх дөрвөн жилд дахин тарчлах уу, эсвэл чанартай амьдарч, хурдтай хөгжих тавилантай золгох уу гэх тухайд хариуцлагатай сонголтоо хийх цаг иржээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн аймгийг нэгтгэн бүсчилэн тойрог болгосон, улс төрийн намууд шинэ улстөрчдийн нэрийг санал болгож байгаагаараа онцлог. Нэг талдаа аймгархах, нутгархах хийрхэл, эрсдэл дунд энэ удаагийн сонгууль явагдана. Нөгөө талдаа монгол үндэстний өмнө тулгамдаж байгаа амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, бүсийн хөгжил гээд олон асуудлыг томоор харж, илүү ухаалаг сонголт хийх боломжийг ашиглах сонгууль болох нь ээ. Тулга тойрсон бодол, танил тал харсан явцуу сонголт ямар байдалд хүргэдгийг өнгөрсөн найман жил хангалттай нотолсон болохоор энэ удаад сонголтдоо илүү хэрсүү хандана гэдэгт би итгэлтэй байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баруун бүсийг зорих төв зам дагууд оршдог, дэд бүтэц сайтай, хөгжлийн боломж ихтэй, иргэд нь ажилч хичээнгүйгээрээ алдартай, асар их нөөц боломж бүхий бүс нутаг билээ. Харамсалтай нь өнгөрсөн найман жилийн үр дүнгээс харахад одоогийн эрх баригчид хөдөө, орон нутгийнхны хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж чадахгүй, дорвитой шийдэл байхгүйгээс олигтой бодлого гаргаж чадахгүй, гаргасан шийдвэр нь биелэлээ олохгүй байсаар он цагийг дэмий өнгөрөөчихлөө. Ардын нам эдийн засгийг удирдаж чаддаггүй юм байна. 2016 онд иргэдийн гар дээр ирж байсан цалин найман жилийн дараа 60 хувь болтлоо үнэ цэнэгүй болсон байна. Инфляци, үнийн өсөлтийг МАН гааруулснаас бид найман жилийн өмнө 40 мянгаар авдаг байсан хүнсээ одоо 100 мянган төгрөгөөр арай чүү авах жишээний. Инфляци 130 хувиар өссөн байхад Та бидний цалин 70 хувь л өсч. Үнийн өсөлтийг цалингийн өсөлт гүйцэхгүй байна. Сум, аймгийн төвийн иргэд ажил хийсээр байгаа хэрнээ ядуурлын шугам руу унах боллоо. Монголын хүн амын гуравны нэг буюу 986 мянган хүн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгааг НҮБын шинжээчид тогтоосон. Ядуурлын шугам гэдэг нь өдрийн хоёр ам. доллар буюу 6700 төгрөгөөс доош орлоготой иргэнийг хэлдэг. Иргэдийн 20 орчим хувь нь ядуурлын шугамд ойртож байгаа гэхээр бараг тавин хувь нь ядуурсан улс болжээ. Хүн амын дөрвөн хувьд нь банкны хадгаламжтай гэхээр 87 хувь нь хоногийн хоолтой төдий амьдарч буй гэхээр баян хоосны ялгаа аймшигтай их болсон байна. Энэ бол нэг намын дарангуйллын гор. Хүчтэй сөрөх, хэлэх шаардах хүч, хяналт Их хуралд байхгүй болсны үр дагавар. Цаашид ахиад хяналтгүй, сөрөх хүчгүй парламент бүрдвэл амьдрал улам хүндрэх нь тодорхой учир нутгархах, аймгархах сэтгэлээ давж, ирэх дөрвөн жилийн амьдралдаа санаа тавьж, үр хүүхдийнхээ ирээдүйд зовниж сонголтоо хийгээрэй гэж уриалъя. ХҮНДЭТГЭСЭН: МоАХ-ны дарга Х.БАТТУЛГА МОНГОЛОО ЧӨЛӨӨЛЬЕ
4 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. БОЛОВСРОЛ ХИЙСЭН АЖИЛ ЭРХЭЛСЭН АЖИЛ 1977-1985 он 1985-1988 он 1988-1989 он 1988-1991 он 1993-1996 он 2009-2010 он 2001 он 2006 он 2007 он 2008 он 2009 он 2010 он 2011 он 2010-2024 он 2021 он 2002-2024 он 1996-2001 он 2001-2002 он 2002-2003 он 2004-2005 он 2005-2007 он 2006-2008 он 2007-2013 он 2013-2016 он 2012-2016 он 2015-2016 он Дархан хотын арван жилийн 9 дүгээр сургууль. Баянхонгор аймаг арван жилийн 1-р сургууль. МУИС-ийн харьяа Германы инженерийн бэлтгэл анги. Политехникийн дээд сургууль. ОХУ-ын Новосибирск хотын геодези цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль. Хөдөлмөрийн дээд сургуульд эдийн засгийн ухааны магистр. Нийтийн тээврийн автобусны зорчих тасалбарын үнийг буулгав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар тогтоосон. AШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД Монголд ашигтай байх өөрчлөлтийг оруулж чадав. С.Ганбаатарын тэмцлийн үр дүнд цалин, тэтгэврийг дунджаар 35 хувиар нэмэгдүүлэх болов. Нийгмийн даатгалын санд 50 тэрбум төгрөг төлүүлэхээр график гаргуулж, батлуулав. Засгийн газраас цахилгаан дулааны үнийг 25-35 хувиар нэмэгдүүлэх гэж байсныг эсэргүүцэж тэмцсэн нь амжилтад хүрч үнийг хэвээр үлдээсэн. Төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувиар бууруулах шийдвэр гаргасныг эсэргүүцэн тэмцсэнээр тэдний цалинг бууруулалгүй хэвээр үлдээж чадсан. Шатахуун импортлогч компаниуд нэг зэрэг литр шатахууны үнийг 1515-2000 төгрөг болгож нэмснийг эсэргүүцэн тэмцэж 1400 төгрөг болтол буулгаж чадсан. “ОЮУ ТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ”-н ордоос Монголчууд ашиг хүртэх ёстой. Монголчуудад ашигтай гэрээ байгуулах ёстой гэж 14 жил тууштай тэмцсэн. Монгол Улсын Засгийн газрыг “Рио Тинто”-гийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах шахалт үзүүлж, Сүхбаатарын талбай дээр тав хоног өлсгөлөн зарлаж сууснаар Монгол Улсын Засгийн газар Нью-Йоркийн шүүхэд сөрөг нэхэмжлэх гаргасан. Ингэснээр 600 тэрбум төгрөг Монголд орж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монголдоо ашигтай шийдвэр гаргуулахаар идэр есийн хүйтэнд, гадаа майханд, УИХ-ын гишүүн нь өлсгөлөн зарлаж байсан тохиолдол түүхэнд анх удаа юм. 10:8 буюу Монголд бизнес хийх боломж, Бизнесийн PR гэж юу вэ. Бизнесийн нүцгэн үнэн, Монгол орны хөгжлийн гарц юу вэ сэдэвт “Better Mongolia”, Үндэсний цаг, Надад төлөвлөгөө байна гэх мэт хүүхэд залуучууд, иргэдээ соён гэгээрүүлэх, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой, нийтдээ 1000 гаруй удаагийн лекц, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Мөн 10:8, Далд уул, Хөх цэрэг, Англи хэлний 12 цуврал, Зөв замд, Монголоо хэрхэн яаж хөгжүүлэх вэ? зэрэг ном бичиж хэвлүүлсэн. ХААН банкны Тусгай активын газарт ГАЗРЫН ДАРГА. Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш. Удирдлагын академид багш. УИХ-ын даргын НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН орон тооны бус зөвлөх. “ЭРС ШИНЭЧЛЭЛ” хөдөлгөөний тэргүүн. “ҮНДЭСНИЙ СОЁМБО” хөдөлгөөний тэргүүн. МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ. УИХ-ын гишүүн. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Сайнхүү ГАНБААТАР
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 5 Сайнхүү Айл бүрт АЖЛЫН БАЙР ГАНБААТАР Сайнхүү ГАНБААТАР
6 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Бид зах зээлийг нэмэгдүүлж чадна. Төр үүнийг хийх ёстой. Бид технологи нэвтрүүлж түгээнэ, хүний нөөцийг бүрдүүлнэ, бизнес эрхлэгчдийг дэмжинэ, санхүүжилтийг шийднэ. Үүний тулд төрийн үйлчилгээг ил тод байлгаж, төрийн бодлого, хүндээ хүрдэг тогтолцоог бүрдүүлнэ. Бид кластерийг бий болгож, нэгдмэл бизнесийн загварыг нутагшуулна. Бид бизнес эрхлэгчдийг хөл дээрээ тогтох хүртэлх татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ. С.Ганбаатар: Төсөвт хяналт тогтоож, авлига, ХАНГАЙН БҮС УИХ-ын гишүүн (2020-2024), УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар юу хийж чадах вэ гэдэг талаар дор хүргэе. 1 2 Ядуурал Үнэ цэн Монгол Улсын дөрвөн хүн амын нэг нь ядуу гэсэн судалгаа бий. Тодруулбал, 2014 онд 640 мянган хүн ядуу байсан бол 2023 онд 937 мянгад хүрч нэмэгдсэн. Хангайн бүсийн гурван хүн тутмын нэг нь ядуурчээ. Хангайн бүс нутагт Монгол Улсын нийт хүн амын 33.5 хувь буюу 200 мянган хүн байна. Улсын хэмжээнд өрхийн нэг сарын орлого 1.86 сая төгрөг бол Хангайн бүсэд 1.6 сая төгрөг байгаа юм. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй 247.8 мянган малчин өрхийн 63.2 хувь нь сард 1.6 сая төгрөгөөс доогуур орлоготой гэсэн үзүүлэлт бий. Хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ бол та бидний хөдөлмөрийн хөлс. Гэтэл мал аж, ахуйн салбарын түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг бодитоор дэмжихгүй, байна. Малаас мах, сүүн бүтээгдэхүүнээс гадна 20 төрлийн дайвар, түүхий эд гардаг. Үүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад гаргах боломж бий. Жишээлбэл үхрийн дотор эрхтэн, элгээр хийсэн В12, В4, төмөр, уургаар баялаг хүний биеийн дархлаа сайжруулах витамин үйлдвэрлэх боломжтой. Дэлхийн зах зээл дээр 180 ширхэгтэй нэг хайрцаг нь 124 ам.доллар буюу 427,800 төгрөгийн үнээр зарагдаж байна. Коллагены өндөр агууламжтай ясны шөл дэлхийн хүнсний зах зээлд 900 гр нь 54,99 ам.доллар буюу 189,000 төгрөгөөр борлуулагддаг. Уургаар баялаг, олон төрлийн витаминтай сарлагийн сүү дэлхийн зах зээлд 500 гр нь 53,99 ам.доллар буюу 186,000 төгрөгөөр борлуулагддаг. 3 Шийдэл Сайнхүү ГАНБААТАР
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 7 Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг уламжлалт мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Иймд малын гаралтай түүхий эд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай. Нийт хүн ам 295 мянга, ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Монгол Улсын ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлдэг. Малын гаралтай түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малчин өрхийн орлого 4-5 дахин нэмэгдэх боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбарт шинэ технолги нэвтрүүлнэ. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр шинээр бий болгоно. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нийт 224 лиценз байна. Жилд 42 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Ашигт малтмалын тухай хуулийн 42.1- д зааснаар тухайн уул уурхайн компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хөгжлийг дэмжих үүрэгтэй. Үүний тулд орон нутгийн засаг захиргаатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. Өнөөдөр ийм гэрээ байгуулсан эсэх нь тодорхой бус баялгийн хуваарилалт шог, иргэдэд хүртээлгүй байна. 5 6 4 Уул уурхай Төсвийн шинэчлэл ба ажлын байр Хангайн бүсийн аймгуудын төсөв /2024 он/ АРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ хулгайг зогсоож ажлын байрыг нэмэгдүүлнэ Архангай - 71.2 тэрбум төгрөг Баянхонгор - 67.4 тэрбум төгрөг Өвөрхангай - 63.4 тэрбум төгрөг Нэг аймаг төсөв, ЖДҮДС гээд жилд 200 тэрбум төгрөг зарцуулдаг. Дөрвөн жилийнх нийлээд 800 тэрбум төгрөг болно. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журмын хэрэгжилтийг хангаж иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Төсөв, тендер, хөрөнгө оруулалтыг ил тод болгож хулгайтай тэмцэнэ. -Хөрөнгө оруулалт Нэг аймаг жилд дунджаар 120 тэрбум төгрөг зарцуулдаг. Ингээд бодвол дөрвөн жилд нэг аймаг 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна. Тэгвэл гурван аймаг нийлээд дөрвөн жилд 9.0 орчим их наяд төгрөг зарцуулжээ. Төсөв, хөрөнгө оруулалт ил тод, иргэдэд нээлттэй болоод ирэхээр үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бүрдэнэ. Энэ мөнгө дарга нарын халаасанд бус өрх бүрд орж иргэдийн орлого нэмэгдэнэ. Сайнхүү ГАНБААТАР
8 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Монгол Ардын намын тарьсан ажилгүйдэл, ядуурал миний хоолойг боож байна. Босоо Ганбаатарын баг БИДЭНД ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА гэдэгт итгэж байна. ЮУ БУРУУ БОЛЧИХОВ ОО!!! Нүүрсний хулгай 44 их наяд, Боловсролын зээлийн сангийн, Хөгжлийн банкны, Цар тахлын, Ногоон автобусны, төсвийн, ЖДҮ-гийн зэрэг хулгай биднийг доромжиллоо. Энэ сонгуулиар үүнийг таслан зогсооё Би хулгай хийхгүй Босоо Ганбаагийн баг хулгай хийхгүй Сайнхүү ГАНБААТАР Өнөөдрийн байгаа дампуурал, ажилгүйдэл, ядуурал, өр зээлийн дарамт нь бид МАН-д сонгууль болгоноор чимээгүйхэн БИЕЭ ҮНЭЛСЭНЭЭС болсон. Сайнхүү ГАНБААТАР
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 9 Үзэсгэлэн төгөлдөр байгалийн эзэд Архангайчууд, үүх түүхийн өлгийн эзэд Өвөрхангайчууд, говь хангайн цэнхэр орны эзэд Баянхонгорчууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Та бүхэн минь сайн сууж, тарган тавтай сайхан зусаж байна уу? 2020 онд Хонгор нутгийн ард түмэн минь улс орны хэмжээнд бодлого боловсруулах өндөр их хариуцлагатай ажлыг хийж чадна хэмээн итгэл хүлээлгэж төрд илгээсэн билээ. Энэ хугацаанд чин үнэн, шударгаар ажиллах зарчмыг эрхэм болгон бурууг засан, зөвийг дэмжин, үнэний талд бат зогсох чиг шугам барин хоёргүй сэтгэлээр ажиллалаа. - Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө - Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах - Өдрөөс өдөрт алсарч буй Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх - Төрийн бодлогын гадна үлдсэн эрчүүдийн асуудлыг Монгол төрийн бодлогын төвд авчрах тал дээр онцгой анхаарч ажиллав. Мөн Боловсролын тухай багц хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай багц хууль зэрэг олон хууль тогтоомжид санал тусгуулж ажиллалаа. Миний бие Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ард түмний элч байх ариун үүргийг чандлан биелүүлсээр ирсэн. Сайн цаг, сайхан ирээдүй ойр бий гэж би итгэдэг. Монгол төрийн босго өндөр байх болтугай Мэндчилгээ Амгалангийн АДЪЯАСҮРЭН
10 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. ТОДРУУЛГА 1. Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2. 1930-1940 онд Монголын бурхан шашины өв соёл, сүм хийд, эд хөрөнгийг устгаснаас учирсан хохирлыг төрөөс нөхөн төлөхтэй холбогдсон зохицуулалт бүхий нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл 3. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хууль 4. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл 5.Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 6.Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 7. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль 8. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган тооцох тухай хуулийн төсөл 9.Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл 10.Д.Одбаярыг Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай УИХ-ын тогтоолын төсөл 11. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500,0 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 12.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэвэр бодох цалинг дараалсан 7 жил болгосныг буцааж 5 жил болгох чиглэлээр өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 13.Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл САНААЧИЛСАН ХУУЛИУД НДШ ТӨЛЖ БУЙ НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНД, ХОРТОЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа экспортын нүүрс тээвэрлэж байгаа авто тээвэрчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулж нүүрс тээврийн жолооч нарыг багтаах хүсэлтийг 2020 онд салбар яамдад хүргүүлсэн. Ингэснээр арван жилд нь хүнд, хортой нөхцөлд ажилласан эмэгтэй 50 настайдаа, 12 жил зургаан сар нь тус нөхцөлөөр ажилласан эрэгтэй 55 насандаа тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 11 ХОНГОРЫН БҮСГҮЙЧҮҮД ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ХИЙВ ЦАГИЙН ХАТУУГ ДАВАХЫГ ХИЧЭЭЖ ЗҮТГЭСЭН МАЛЧДАА ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН ОН ЖИЛҮҮД БАЙЛАА Зургаан настай хүүхдүүд сургуульд орж байгаагаас шалтгаалан залуу малчид тусдаа амьдарч, өрхийн санхүү хуваагдах, цаашлаад гэр бүл салах хүртэл асуудлууд гарч байгаа тухай чуулганы нэгдсэн хуралдаанд удаа дараа үг хэлж асуудлыг хөндсөнөөр малчин айлын зургаан настай хүүхдийг эцэг эхийн хүсэлтээр долоон настай сургуульд орж болох боломжийг хангав. Баянхонгор аймгийн ихэнх нутгаар 2020 оны хавраас эхлэн хур бороо багатай байснаас зун, намартаа ган болж мал сүрэг тарга тэвээрэг авч чадаагүй. Өвс тэжээлийн эрэлт нэмэгдсэнээс үнийн хөөрөгдөл бий болсон, бэлчээрийн даацаас болж олон малчид хаяа залгаа аймаг дамнан хол ойрын нутагт оторт явж ихээхэн хэмжээний зардал гаргасан. Цагийн хатууг даван туулахаар цаг наргүй хөдөлмөрлөж байгаа малчид сэтгэл санаа болон эдийн засгийн давхар хүндрэлтэй нүүр тулсан. Иймд Засгийн газар, Улсын онцгой комисст хүсэлт, шаардлага хүргүүлэн зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх, өвс тэжээлийн нөөцөөс өнжмөл өвсийг малчдад үнэгүй олгуулах, шинэ өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр болон зээлээр олгуулах асуудлыг тавьж ажилласан. Үүний үр дүнд улсын нөөцийн салбар цэгүүдээс 480 тонн өвсийг үнэгүй, 450 тонн малын тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулах шийдвэр гаргуулсан бөгөөд мөн Ховд аймаг дахь Улсын нөөцийн салбараас 100 тонн өвсийг нэмж үнэгүй олгуулахаар шийдвэрлүүлсэн. Мөн хувийн хөрөнгөөр 100 сая төгрөгийг сум бүрийн, дэмжлэг шаардлагатай 200-300 малчин өрхөд хүргүүлж ажилласан. МАЛЧИН ӨРХ ХҮҮХДЭЭ 7 НАСТАЙД НЬ СУРГУУЛЬД ОРУУЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН Тус чуулганд Баянхонгор аймгийн 19 сумаас боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилтан, Хувиараа жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Малчин, Газар тариалан эрхлэгч, Үсчин маникюр, Оёдолчин зэрэг ажлын байр бий болгогч 300 гаруй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. Намчирхаж талцахгүй нутгаа хөгжүүлэхэд эмэгтэйчүүд манлайлах ёстой гэдэг уриалгыг гаргаж дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймаг дахь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон Монголын эмэгтэйчүүдийн холбоог сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж анги танхимыг бүрэн тохижуулж өгсөн.
12 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Монгол төрийн бодлогын гадна үлдсэн эрчүүдийн асуудлыг олны анхаарлын төвд оруулах, Монгол төрийн бодлогын зангилаанд авчрах цаг болсон… Монгол төрийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого төлөвлөлтөд баримталж ирсэн “Эмэгтэйчүүд ба хөгжил” хэмээх өмнөх үеийн хандлагаа өөрчилж эмэгтэй, эрэгтэй хүмүүст хөгжлийн тэгш боломж, сонголт олгоход чиглэсэн “жендэр ба хөгжил” гэсэн хосолмол гэж томьёолж болох шинэлэг чиглэл, хандлага руу идэвхтэй шилжих хэрэгтэй болсон. Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал нэн тулгамдсан хэвээр байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас 2,2 дахин их байгаа бөгөөд 2020 оны байдлаар 9,5 жил болж Монгол Улс дундаж наслалтын зөрүү хамгийн их 13 орны зургадугаарт орсон байна. Цэргийн насны залуучуудын нэлээд нь эрүүл мэндийн ямар нэг шалтгаанаар тэнцэхгүй хасагдаж байна. Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яамны тооцоолсноор улсын хэмжээнд жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэй, 2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн байдал мөн л хангалтгүй түвшинд байна. Эрэгтэй хүмүүсийн онцлог ялгаа бүхий хэрэгцээг иж бүрэн судалж, хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгайлан авч үзэх, төсөв хөрөнгийг нь зохистой хэмжээгээр хуваарилах замаар эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна. Чимээгүйхэн ачаагаа үүрч, амьдралын төлөө зүтгэж яваа Монгол эрчүүдийнхээ хөгжлийн асуудлыг далайцтайгаар үндсээр нь шийдээгүй цагт, хүний хөгжил, улс орны өрсөлдөх чадвар, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдвэрэх боломжгүй гэдэг хатуу үнэнтэй бид эвлэрэх ёстой. НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ ХОЁР УДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ ...Эрүүл мэндийн яамны тооцоолсноор улсын хэмжээнд жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэй, 2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд байна...
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 13 ӨНДӨР АШИГ ШИМТЭЙ МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛСЭН ЭКСПОРТЫГ ДЭМЖИГЧ АЙМАГ БОЛНО ГЭДЭГ ЗОРИЛГО ТАВИН АЖИЛЛАВ ОЮУНЛАГ 1000 ОЮУТАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ Амжилттай явна гэдэг бүхний түрүүнд явахын нэр биш. Биеэ дайчилж, хамгийн сайнаараа хичээж хөдөлмөрлөж суралцахыг хэлдэг. Хамгийн зөв хөрөнгө оруулалт бол боловсролд оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Хонгор нутгийн ирээдүй болсон 1000 оюутанд хувийн зүгээсээ сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Дэлхийн улс орнууд эрчимжсэн мал аж ахуй, эрүүл органик хүнс үйлдвэрлэлээрээ олж буй олон зуун тэрбум долларын ашгийн тодорхой нэг хэсгээс нь ч атугай хүртэхийн тулд өнөөдөр бид хэн нэгэн дарга ямар зөвшөөрөл олгох тухайг зохицуулах хуулийн зүйл заалт яриад сууж баймааргуй байгаа юм. Малчид бодитоор орлогоо нэмэгдүүлж эрхэлж байгаа аж ахуйгаас авах ашиг шимээ дээшлүүлэхийг хүсэж байна. Үүний үндэс нь мал эрүүл байх. Тэгж гэмээнэ малын гаралтай бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Тийм ч учраас Баянхонгор аймаг төрийн нэгдсэн бодлого батлагдахыг хүлээж суухгүйгээр эдийн засгийн гол суурь салбарынхаа хөгжилд чиглэсэн ажлуудыг хийж байна. Тэр дундаа "малыг эрүүлжүүлэх аливаа халдварт өвчлөлгүй өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлж, экспортод нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аймаг болох" зорилтын хүрээнд малын эрүүл мэндийн чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, бодлогын шинжтэй ажлуудыг 2021 оноос тасралтгүй хэрэгжүүлж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгийн тэрбум төгрөгийн санхүүжилтээр 15 сумын мал эмнэлгийн тасагт тус бурд нь мал угаах зориулалтын тусгай тоноглолтой автомашиныг өгсөн. Ингэснээр Баянхонгор аймгийн бүх сумд мал угаах зориулалтын тоног төхөөрөмжтэй болж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймагт улсын төсвийн 261 ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 ТЭРБУМЫГ ТОЙРГИЙН ИРГЭД сонгогчдын санал хүсэлт, захиас даалгаварт үндэслэн бие даан шийдүүлж ажиллав. Соёл спортын чиглэлд 25’238’6 Сум багийн хөгжилд 33’364’6 Дэд бүтэц 74’839’9 Хөдөө аж ахуйн салбарт 33’848’5 Эрүүл мэндийн салбарт 22’844’9 Боловсролын салбарт 71’066’5
14 Барилга-Инженерийн Цэргийн Удирдах Газрын даргаар ажиллаж Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416,1 км замыг амжилттай удирдсан. ТОВЧ НАМТАР: Аймгийн арслан Дамдинсүрэнгийн Жаргалсайхан нь 1976 онд төрсөн.Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Аймгийн алдарт уяач 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын, Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга 2019-2021 онд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР 2017-2024 онд Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” бөхийн дэвжээний тэргүүн 2010-2017 онд Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга 1984-1994 Бүрэн дунд боловсрол 1998-2002 Олон улс эдийн засаг бизнесийн Дээд сургууль эдийн засагч 2011-2012 Удирдлагын академи 2012-2016 онд Баянхонгор аймгийн Засаг дарга ДамдинсүрэнгийнЖАРГАЛСАЙХАН ШИЛДЭГ БҮХНИЙ ТҮҮЧЭЭ, ШИНЭ ЦАГИЙН БҮТЭЭГЧ УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
15 Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга миний биеэр ахлуулсан баг Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудын иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн “Бүтэн Монгол бүрэн ардчилал” хөдөлгөөний уулзалт бүр дээр стратегийн ач холбогдол бүхий “Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг удирдаж чадсан хүн чинь энэ хүн шүү дээ” гэж танилцуулахад “Хөдөлмөрийн баатар”- ын тэмдэг зүүсэн идэрхэн бор залуу руу танхим дүүрэн хүмүүс харж, бахархалтайгаар алга ташин баяр хүргэж байхад бахархах сэтгэл төрж байлаа. 2019 онд “Таван толгой Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр зам барих төсөл Засгийн газрын шийдвэрээр шуурхай эхлэв. Тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга төсөлд онцгой ач холбогдол өгсөн. Төсөл хоёр том хэсэгтэй байсан. Эхний хэсэг буюу хамгийн хүнд хэцүү ажил бол төмөр замын доод бүтцийн ажил байсан. Энэ ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа БарилгаИнженерийн цэргийн удирдах газар гүйцэтгэх болж, удирдан ажиллах хүн нь туршлагатай, хөдөлмөрч, бүтээлч хүн байх ёстой гэж үзсэн. Тийм ч учраас 2012-2016 онд дөрвөн жил Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан Д.Жаргалсайхан томилогдсон юм. Тэрээр дөрөвхөн жилийн дотор Баянхонгор аймгийг улсын хэмжээнд тэргүүлэх бүтээн байгуулалттай аймаг болгож чадсан төдийгүй “Шинэ сум” төслийг маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, хөдөлмөрч, дайчин залуу удирдагч. Уг төсөл нь 2019 онд эхлээд 2023 оны тавдугаар сард дууссан. Энэхүү 416.1 км төмөр зам нь 1520 ммийн царигтай, жилдээ 15-20 сая тонн ачаа тээх хүчин чадалтай нэг өртөө, зургаан зөрлөгтэй 25 тоннын даацтай, гуравдугаар зэрэглэлийн монголын хувьд анхны маш том төмөр зам юм. Энэ зам Таван толгойн уурхайн экспортыг эрс нэмэгдүүлэхийн хамт зам дагуух олон арван уурхайн экспортыг дэмжих юм. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний 8 анги, нэгтгэл, 77 аж ахуйн нэгжийн 10 мянган хүн, 3000 гаруй машин техник ажилласан. Шинэ төмөр зам бол монголчуудын эв нэгдэл, хүч хөдөлмөр шингэсэн анхны түүхэн бүтээн байгуулалт байв. Энэхүү үндэсний бүтээн байгуулалт бол Монгол орны төмөр судас юм. Үүнийг цаг алдалгүй үргэлжлүүлэх шаардлагатай учир нь Монгол хожино, хөгжинө. Энэ нүсэр ажлыг гардан удирдсан Зэвсэгт Хүчний Жанжин штабын Барилга-Инженерийн Цэргийн Удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг 2021 онд олгосон билээ. Шинэ бүхний түүчээ, шинэ цагийн шилдэг бүтээн байгуулалтын автор болсон Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы эгэл амьдралын түүхийг эргэн сануулахад ийм байна. МОНГОЛ ОРНЫ ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ УДИРДАЖ ЧАДСАН ШИЛДЭГ МЕНЕЖЕР БОЛ МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДАМДИНСҮРЭНГИЙН ЖАРГАЛСАЙХАН ЮМ Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
16 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Аймгийн төв дотор 5,6 км, гадна талаар нь 10км цардмал зам тавьснаас гадна 5,6 км урттай 10 эгнээ 25,000 модтой ойн зурвас бий болгосон. БАЯНХОНГОРЫН ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Баянхонгорчуудын бахархал болсон Эрдэнэмандал хайрхан уулын оройд хүрсэн гэрэлтүүлэг бүхий зам талбайг мөн барьж тохижуулав. Нутгийн захиргааны ордны өмнөх төв талбайг боржин чулуугаар шинэчлэхийн зэрэгцээ аймгийн төвд олон мянган бут, мод сөөг тарьж зүлэг суулган эко орчин бүрдүүлсэн. Хиймэл нуур бүхий соёл амралтын хүрээлэн байгуулж, “МАЗААЛАЙ” гэдэг нэр өгснөөр хүүхэд залуус төдийгүй хүн бүрийн очих дуртай газар болж байлаа. Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” хүртэх мөч /2021.6 сар/ Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 17 Баруун бүсийн худалдааны төвийг байгуулж, олон зуун шинэ ажлын байр бий болголоо. Аймгийн төвийн 5.5 км хоёр урсгалтай, хоёр эгнээтэй төв зам Баянхонгор аймагт Бууцагаан сум, “Баянлиг” суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж, 89 айлыг модон жорлонгоос салгаж төвийн шугамд холбосон. Цаашид бүх сумд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Баянхонгор аймгийн цэнгэлдэх хүрээлэнг орчин үеийн болгон шинэчилсэн. “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүдийн хамт Улс бүсийн наадамд нэг түрүү, гурван айраг, “Их хурд” уралдааны айрагт хурдалсан Аймгийн алдарт уяач Д.Жаргалсайханы бор азарга. Гэр бүлийн хамт Аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН
18 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Зөвхөн нэгдүгээр тойрогт биш улс орны хэмжээнд шийдлээ хүлээсэн олон арван асуу- дал байгаа. Тухайлбал, “Шинэ сум” төслийг цаашид үргэлжлүүлэн олон сумдад хэрэгжүүлэх нь, ирээдүйд залуус төрсөн нутагтаа, сум орныхоо төлөө ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ. Энэ хэрээр хүн амын хэт төвлөрөл багасаж, олон шинэ ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр цалин хөлс, орлоготой өрхийн тоо нэмэгдэж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт орно. Улс орны хэмжээнд иргэдийн хамгийн их санаа зовоож буй асуудал бол авлига юм. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АВЛИГАЧДЫН ХАЛААСАНД БИШ АЙЛ ӨРХИЙН ХААЛГААР ОРУУЛАХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА. Хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсийг эдийн засгийн өсөлттэй уяж өсгөх, эх орондоо хангалуун сайхан амьдрах боломжийг бий болгох шаардлагатай. Олон зуун хүнийг ажлын байртай болгох, Аж үйлдвэрийн паркуудыг дэмжих, авто зам, төмөр замын сүлжээг өргөтгөх, цахилгаан станцуудыг барих зэрэг олон ажил шийдлээ хүлээсээр байна. АН “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” сонгуулийн мөрийн хөтөлбөрт дээрх бүгдийг “БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ” МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР Сайншандын аж үйлдвэрийн парк, Дарханы арьс ширний үйлдвэрийн төсөлтэй ижил томоохон төслүүдийг тойрогтоо хэрэгжүүлж 150,000 ажлын байр бий болгох юм. Ингэснээр Монгол Улсад баялаг бүтээн үйлдвэржсэн улс болно. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орон нутгийн, бүсийн асуудлуудыг шийдэж, хөгжлийн замыг нээх цогц бодлого тусгагдсан. Бодлогоо хэрэгжүүлэх оновчтой шийдлүүд ч бий. Монгол хүний алдсан боломж, хулгайлуулсан баялгийг буцаан авах, нөхөн олгох, бизнесийг бүх талаар дэмжих, хууль эрх зүйн тогтолцоог иргэнд ээлтэй болгох бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө санаачилга, хичээл зүтгэлтэй ажиллах маш дайчин баг бүрдэж чадсан. Бодлогыг харж, тэнцвэрийг хангах зөв сонголтыг хийгээрэй. Өнгөрсөн найман жилд та бид мөнгө санхүү, өсөх хөгжих бүх боломжоо дарга нарт алджээ. Эрх баригчид авлигатай тэмцэж байгаа дүр үзүүлдэг ч үнэн хэрэг дээрээ Нүүрсний хулгайчдад бага ял өглөө, хохирлыг барагдуулсангүй. Хөгжлийн банкны хулгайч нар ял завшсан. ЖДҮХС-гийн зээлийг иргэдийнхээ боломжийг хулгайлж авсан улс төрчид ч гэм зэмгүй өнгөрсөн. Иргэдийг элдэв аргаар хуурсаар найман жилийг дэмий үрлээ. Энэ бүхний суурь шалтгаан нь Та бид сонголтоо буруу хийсэнд оршиж буй. Одоо бид ахиж алдвал бүхнээ алдана. Газар нутгийг мань харийнханд 100 жилээр өгөх хууль санаачлаад энэ тухай өгүүлсэн заалтыг түр татаж авчихаад сууж байгаа шүү. Баялгаа, боломжоо алдсан, эцэст нь газар нутгаа алдвал түүх биднийг өршөөхгүй. Үр хүүхэд, ач зээ нар минь хүний эрхэнд зовох болно. Тиймээс энэ удаа Монгол Улс орших эс оршихыг тодорхойлох хариуцлагатай сонголт ирж байгааг дор бүрнээ ухаараарай. Бид дэвшүүлсэн бодлогыг нь, хэрэгжүүлэх шийдэлтэй нь танилцаж, уншиж гэмээнэ сонголтоо хийх ёстой шүүҮндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан энэхүү эрхийг эдэлнэ” гэж заасан байдаг. Сонголтоо зөв хийж, эрхээ бүрэн эдлээрэй. Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол төрийн заяа тэгш, сонгогч таны сонголт мэргэн байх болтугай. багтаасан. Ард иргэд болон эх орноо эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх, ардчиллыг улам бэхжүүлэхийн төлөө энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Хөдөлмөрийн Баатар Д.Жаргалсайхан АНаас нэр дэвшиж байгаа билээ. СОНГОГЧ ТАНАА ИЛГЭЭХ ҮГ Дамдинсүрэнгийн ЖАРГАЛСАЙХАН
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 19
20 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Овог нэр: Ганбатын Хосбаяр Яс үндэс: Халх Төрсөн: 1982 Гэр бүл: Ам бүл 5 (Эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг) Боловсрол: • 1999-2003 УБИС-Дүрслэх урлаг, дизайн технологийн багш • 2004-2006 МУБИС -Урлаг судлал магистр • 2015-2017 Удирдлагын академи -Төрийн захиргааны менежмент Зарчим: Зүтгэлтэй, Тууштай, Үнэнч байх Үнэт зүйл: Эх орон, газар нутаг, аав ээж Эрхэм зорилго: Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх Намын гишүүнчлэл: Ардчилсан нам Хэлэх дуртай үг: Эрдэмтэй хүн эрдэмгүй хүн хоёрын хооронд тав дахин ялгаа бий Зүтгэлтэй хүн, зүтгэлгүй хүн хоёрын хооронд зуу дахин ялгаа бий /Япон ардын зүйр үг/ Хобби: Авто Спорт, Бөхийн Спорт Ширээний ном: Зуун жилийн марафон Ганбатын Хосбаяр нь хөдөө орон нутагт анх удаа 4 одны зэрэглэл хангасан зочид буудлыг Өвөрхангай аймагтаа барьж байгуулсан юм. “БОГДЫН” ГАНБАТЫН ХОСБАЯР СЭТГҮҮЛИЙГ ОНЛАЙНААР УНШИХ
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 21 -Та УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болж, Хангайн бүсэд өрсөлдөж байна. Яагаад улстөрд хүч үзэхээр шийдсэн бэ? -Бизнесийн салбарт арав гаруй жил хөдөлмөрлөлөө. Улс орны эдийн засгийг тэлэх боломж байна гэж харсан. Тийм болохоор улстөрд хүч үзэхээр шийдсэн. Анхны долоогийн нэг Солийн Данзан Монгол долларыг анх үүсгэж, иргэн бүр баяжигтун гэж уриалж байсан. Би иргэн нь баян Монголыг бүтээхийн төлөө ажиллана гэж шийдсэн. Алхам тутамд стандартгүй, стандарт байлаа ч түүнийг хангаагүй бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ тааралддаг. Нэгдсэн бодлогоор цэгцэлж монгол залуусыг, монгол хүнийг дэмждэг, үнэлдэг нийгмийг бүтээлцэх ч бас миний нэг зорилго. “Залуу байна”, “чи болоогүй” гэж хойш нь түлхдэг байдлыг залуус бид л таслан зогсооно. Монгол хүний үнэлэмж Монголд л унаад байгаа болохоос биш Солонгост гэхэд хамгийн өндөр бүтээмжтэй сайн ажилтан нь монгол хүн л байдаг. Өнөөдөр Монголын төр дэндүү жижгэрчээ. Өндөр хөгжилтэй орны төрийн томчууд гадаадад айлчлахдаа бизнес эрхлэгчдээ дагуулж, бизнес ярьж явдаг. Төгрөгийн ханш, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгах нь Монгол банк, Төр засгийн үндсэн үүрэг. Энэ үүргээ Төр засаг биелүүлж чадахгүй байна. -Шүүмжлэх амархан, хийх хэцүү гэдэг. Эдийн засгийг тэлэх тодорхой шийдэл, боломж, гарц юу байна? -Өнөөдөр нэг ямаа зах зээлийн ханшаар 120 мянган төгрөгийн үнэтэй байна. 1000 ямаатай айл бол 120 сая төгрөгийн хөрөнгөтэй гэсэн үг. Хөдөө 1000 ямаа хариулна гэдэг маш хүнд хөдөлмөр. Маш их хөрөнгө. Гэтэл Улаанбаатар хотод хоёр өрөө байр 120 сая төгрөг, Прадо жийп 120 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Тэгэхээр малчдын малыг, малчдын хөрөнгийг үнэд оруулах ёстой. -Төгрөгийн ханш суларч, худалдан авах чадвар муудаад байна. Тэгэхээр цалин, орлого өссөн ч үр дүн нь бодитоор мэдрэгдэхгүй болчихоод байх шиг? -Төгрөгийн ханш суларсныг олон жишээгээр ойлгуулж болно. Нэг л жишээ татахад, 2016 онд доллар 2400 төгрөгтэй тэнцэж байсан бол 2024 онд 3400 төгрөгтэй тэнцэж байна. Харин хятад мотоцикль 2016 онд 1.5 сая төгрөгийн үнэтэй байсан бол 2024 онд 3 сая төгрөгийн үнэтэй болсон байгаа. Хамгийн сонирхолтой нь, хятад мотоцикль үйлдвэр дээрээ 2016 онд 4000 юанийн үнэтэй байсан. Өнөөдөр 2024 оны тавдугаар сард 4000 юань хэвээрээ л байна. Яагаад хятад мотоциклийн үнэ өсөв? гэхээр монгол төгрөгийн ханш унаад, доллар юанийн эсрэг суларсан учраас хятад мотоцикль үнэд орчихоод байгаа юм. Төр засаг төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Бид импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Японы Тоёота компани 2023 онд 9.9 сая ширхэг машин үйлдвэрлэсэн байна. Нэг дугуйнд таван боолт, нэг машинд 20 ширхэг дугуй боолт ордог гэж тооцоход 198 сая ширхэг боолт орно. Нэг боолтыг таван доллараар бодоход Тоёота боолтонд 600 сая доллар зарцуулж байна. Бид тэр боолтыг Сайншандын аж үйлдвэрийн парк дээрээ хийгээд Төр засгийнхан Тоёота компанитай, Япончуудтай очиж уулзаад “Манайхаас машиныхаа боолтыг авчих. Бид стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлье” гэдэг гэрээ хэлцэл хийж болох юм. Тэгвэл Монгол Улсын эдийн засаг 600 сая доллараар тэлэх боломжтой. Энэ мэт ажил хэрэг болгох санаа олон байна. Иргэн нь баян Монголыг бүтээхийн төлөө ажиллана “БОГДЫН” Ганбатын ХОСБАЯР: УИХ-ын ээлжит сонгуулийн нэгдүгээр тойрогт Хангайн бүсэд Ардчилсан намаас нэр дэвшигч Ганбатын Хосбаяртай ярилцлаа.
22 талаархи Өвөрхангай аймгийн Богд суманд төрж өссөн Ганбатын Хосбаяр. Богд суманд төрж, Богд хайрханы энгэрт эрхэлж өссөн Г.Хосбаяр орон нутагт анх удаа дөрвөн одны зэрэглэл хангасан “Богд” зочид буудлыг нутгаа гэсэн сэтгэлээр бүтээн байгуулсан билээ. “Богд” зочид буудал нь өдгөө Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Удахгүй “Богд” зочид буудлынхаа салбарыг Баянхонгор, Архангай, Хархорин хот байгуулахаар ажилдаа оржээ. Богдын Г.ХОСБАЯР Удам дамжсан багш Г.Хосбаяр Тамирчин Г.Хосбаяр 1 2 4 3 Г.Хосбаярын аав Рэнцэндоржийн Ганбат шугам зургийн багш мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж түмний хүүхдийг гэгээрүүлэх үйлсэд нэг насаа зориулсан хүн. Р.Ганбат хоёр хүүтэй бөгөөд ууган хүү Г.Хосбаяр аавынхаа мэргэжлийг өвлөж, 1999 онд Улсын багшийн их сургуульд элсэн орж, 2003 онд “Дүрслэх урлаг, дизайн технологи”- ийн багш мэргэжил эзэмшжээ. Тэрбээр ШУТИС-д 2003-2007 он хүртэл мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан, удам дамжсан багш билээ. Төрөлх Богд сумынхаа дунд сургуульд сурч байхдаа бөхийн самбо, жүдо, чөлөөт бөхөөр долоон жил хичээллэжээ. Богд сумын тамирчин Г.Хосбаяр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зорьж, жүдо бөхийн нэг, чөлөөт бөхийн хоёр, самбо бөхийн хоёр, нийт таван удаагийн аймгийн аварга болсон түүхтэй. Өвөрхангай аймгийн ШУТИС-д Улаанбаатар хотоос томилолт өвөртөлж ирсэн англи хэлний багш М.Отгонбаярыг анх харсан өдөр нь 2007 оны тавдугаар сарын 17-ны өдөр. Тэд ханилан сууж, 17 жилийн хугацааг хамт туулахдаа гурван хүүхдийн ээж аав болж, элэг бүтэн, аз жаргалтай гэр бүлийг бүтээж явна. Өрхийн тэргүүн Г.Хосбаяр “Богдын”Ганбатын ХОСБАЯРЫН7БАРИМТ УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
23 Ардчилсан намаар овоглоод 21 жил, бизнес эрхлэгч болоод 17 жилийг ардаа үдсэн, бизнес, улстөрийн хашир туршлагатай, өдгөө 42 настай Ганбатын Хосбаяр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Тэрбээр, санхүү, барилга, зочлох үйлчилгээ, хүнд машин механизмын салбарт бизнес эрхэлж, олон зуун хүнийг ажлын байраар хангасаар байна. Түүний зорилго бол монгол хүн бүрийг ажилтай орлоготой, эдийн засгийн эрх чөлөөтэй болоход хувь нэмрээ оруулах юм. Алхам тутамдаа стандарт барьдаг бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлж, монголдоо монгол хүнээ дэмждэг, үнэлдэг ирээдүйг бүтээхийн төлөө Ганбатын Хосбаяр зогсолтгүй урагшилж байна. 5 7 Ардчилсан намын Г.Хосбаяр Г.Хосбаяр туулсан амьдралынхаа тал хувийг Ардчиллын үнэт зүйл, Ардчилсан намд зориулж ирсэн нэгэн. Тэрбээр 2003 онд 21 настайдаа Өвөрхангай аймгийн Ардчилсан намд гишүүнээр элсэж байжээ. 6 Г.Хосбаярын хувьд 2007 он амьдралд нь олон эргэлт авчирсан чухал үе байлаа. Тэрбээр 2007 онд ханьтайгаа танилцаж, бизнес эрхлэгч, бүтээн байгуулагч болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Түүний байгуулсан “ӨВМТХ” ХХК нь 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод сүүлийн арван жилд мянгаад айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Мөн Арвайхээр хотын Хүүхдийн ордон, Усан бассейнийг барих ажлыг “ӨВМТХ” ХХК хариуцаж, ашиглалтад оруулжээ. Тус компани эдүгээ орон нутгийн төсөвт томоохон татвар төлөгчдийн нэг болоод байна. Ганбатын Хосбаяр нь хөдөө орон нутагт анх удаа 4 одны зэрэглэл хангасан зочид буудлыг Өвөрхангай аймагтаа барьж байгуулсан юм. Бүтээн байгуулагч Г.Хосбаяр Төр түшилцэх Г.Хосбаяр УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
24 Даваагийн ЦОГТБААТАР Төсвийн тэгш хуваарилалт - Түмний тэгш амьдрал УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 25 УИХ-ын 2012 оны сонгуулиар арын албанд Хангай говь хосолсон Ар, Өврийн хангай, Арц богдын өвөр хоолой, Биндэръяа хөх нуур, Заг Байдрагийнхаа Хүрэн бэлчрээр тархан суурьшсан ажилч, малчин та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье. Хур ивээсэн дэлгэр зуны энэ сарын сүүлчээр та бид ирэх дөрвөн жилд улс орныг минь залж жолоодох төр, засгаа сонгох хариуцлагатай сонголтоо хийх гэж байна. Энэ жилийн сонгууль нэг бүсийн хэдэн аймгийг нэгтгэн, томсгосон тойрог болгож, улс төрийн намууд шинэ залуу улстөрчдийн нэрийг дэвшүүлж буй нь шинэлэг бөгөөд цаашид аймаг, орон нутгаа бүсчилж хөгжүүлэх, залуучуудад улс орныхоо хөгжлийг шинэ сэтгэлгээ, шинэ эрч хүчээр жолоодох өргөн боломж олгох юм. Архангай, Өвөрхангай, Баянхонгор бол баруун аймгуудын төв зам, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, иргэд нь ажилч хөдөлмөрчөөрөө алдартай, юу хийж бүтээнэ түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулан хөгжиж дэвжих өргөн боломж бүхий бүс нутаг билээ. Үнэндээ бид сүүлийн найман жилийг жим мөргүйгээр алдаж орхижээ. Инфляц өсөхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, тэр хэрээр амьжиргааны түвшин буурч буйг та бид бие, сэтгэл, амь амьдралаараа туулж явна. Энгийн иргэдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх, орон сууцны болоод банкны зээлд хамрагдах боломж жилээс жилд хумигдах боллоо. Түүнчлэн эгэл ардын хүүхэд эдлэх ёстой боловсролын зээлийн сангийн зээлийг эрх Хүндэтгэсэн нэр дэвшигч Даваагийн ЦОГТБААТАР МЭНДЧИЛГЭЭ баригчдын эхнэр хүүхэд, ах дүү, төрөл садан авч байгаа нь юутай харамсалтай вэ. ЖДҮ-ийн зээл ч эзэддээ очсонгүй. Та бид энэ бүх боломжоо өнгөрсөн найман жилд алдсан байна. Дээр нь та бидэнд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн газар нутаг, байгалийн баялагт маань харийнхан эзэн сууж, монгол хүн монгол эх орондоо дураараа нүүн нутаглах, амарч тухлах, аялж зугаалах боломжгүй болох нь ээ. Монгол хүн, монгол хүний үр сад XXI зуун, түүнээс цааш ч эзэн богд Чингис хааныхаа үр хойчдоо үлдээсэн энэ сайхан эх орондоо эзэн нь байж, төр улсаа хөгжүүлэн мандуулж, иргэн бүр нь чинээлэг, үр хүүхэд нь боловсрол, мэдлэгтэй болж өсөж өндийх хувь зохиолтой. Иймд энэ удаагийн сонгуульд та бүхэн өнгөрснийг сайтар тунгааж, ирээдүй алсыг харан сонголтоо зөв хийж, Монгол, Зөв Төрийн төлөө саналаа өгөх торгон мөчийн өмнө ирээд байна. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхийг эдэлнэ” гэж заасан байдаг. Нийгэмдээ шинэлэг санаа, шинэлэг шийдлүүдийг дэмжих эдийн засаг, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллахаар зорьж байна. Миний бие санхүү, эдийн засгийн чиглэлээр мэдлэг боловсрол эзэмшиж, банк санхүүгийн салбарт ажилласан туршлагад үндэслэн дүгнэхэд нийгмийг урагшлуулахад эдийн засгийн оновчтой бодлого чухал ач холбогдолтой гэж бодож байна. Эдийн засагт дүн шинжилгээ хийж, чиг хандлагыг судалж байгаа эдийн засагчийн хувьд, маш их боломж байгааг харж байна. Иргэн бүр эрч хүчтэйгээр санхүүгийн амжилтад хүрэх баталгаатай ирээдүйг бий болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхний сонголт мэргэн, Монгол төрийн заяа тэгш дүүрэн байх болтугай.
26 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Өчигдрөөс өнөөдөр бүтдэг. Өнгөрсний хөрсөн дээр ирээдүй цэцэглэдэг нь энэ орчлонгийн жам юм. Хэн нэгний туулсан амьдрал, гаргасан амжилтын тухай өгүүлэх хэрэг гарвал өвөг дээдэс нь хэн байсан юм бэ гэдгийг эргэж харахад хүрдэг. Өөрөөр хэлбэл, удам сайтын үр, угшил сайтын унага гэдэгчилэн өндөр дээд эцэг өвгөд нь аль нутаг усных вэ, эцэг эх нь хэн бэ, ямар гэр бүлд өсч торнисон бэ, ямар амьдралыг туулж өнөөдрийн амжилтанд хүрсэн бэ гэж ирээд л сонирхон өөр хоорондоо хэлэлцдэг нь монгол ёс бөлгөө. Энэ л жишгээр, УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй Даваагийн Цогтбаатарын угсаа гарвалтай танилцлаа. Тэрбээр өвөг дээдсээ Цэцэрлэг Мандал Уулын аймгийнх гэж танилцуулна лээ. Шинэ цагийн Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуулиар Архангай аймаг, Баянхонгор аймгийн хангайн сумд нь түүний өндөр дээд өвөг дээдсийн тоонотоо дугуйлсан нутаг болж таарах нь. Даваагийн Цогтбаатарын өвөг эцэг /аавынх нь аав/ Батын Цэрэнбалжир нь Заг, Жаргалант, Галуут сумдын нутгаар нутаглаж явсан алс холч ухаантай, жирийн малчин байв. Бага насандаа “Чин сүжигт номун хан”-ны хийдэд шавилан суудаг байсан. Тэрээр Баяннуур багийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан ба цагийн аяст хөтлөгдөн Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдахад аймгийн төвд суурьшин 1-р арван жилийн сургууль /одоогийн Номгон ахлах сургууль буюу олны мэддэгээр Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль/-д аж ахуйн ажил, сахиул, галчаар ажиллаж байжээ. Авга тал нь ч бас их оюунлаг удамтай. Тухайлбал авга эгч Цэрэнбалжирын Цэвэлээ нь 100 буудалт даамны аймгийн 4 удаагийн аварга, оюун ухааны спортын алдартан. Авга эгч Цэрэнбалжирын Лхагвамаа нь урлаг соёлын ардын авьяастан. Түүнд тоглохгүй хөгжим үгүй, дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, авъяасын ундарга. Эгч дүү хоёр хоёулаа олон мянган алдар суутныг төрүүлсэн ардын багш нар. Ээжийнх нь аав Шархүүгийн Жаргалыг Баянхонгорынхон андахгүй. Нагац өвөө БаянОвоо сумын уугуул. Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн дарга, Автотээврийн 18-р баазын үйлчилгээний хэсгийн дарга, баазынхаа намын үүрийн дарга, гарын даа, бөх тайлбарлагч, бөхийн шүүгч, сонины идэвхтэн бичигч зэрэг ажлыг нэр төртэй гүйцэтгэж, олноо хүндлэгдсэн эрхэм хүмүүн байв. Жаргалын том хүү Цэрэнгомбо нь ажил хөдөлмөр удирдах ур чадвараараа манлайлан аавынхаа мэргэжлиийг өвлөн автотээврийн газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан ба удаах хүү Бямбасүрэн нь арван жилийн хоёрдугаар сургуулийн анхны пионерын удирдагч, Өвгөнжаргалант пионерын зуслангийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан ба хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төр, засаг үнэлэн 1980 оны Москвагийн олимпод залуучуудын төлөөлөл болон оролцуулж байсан байна. Түүний нагац ах нарын үлдээсэн жим мөрөөр үр сад нь жимлэж буйг энд дурдъя Эцэг Ц.Даваа нь өөрийн залуу насаа алсын тээврийн жолоо мушгин халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хань, ижил үр хүүхдүүддээ зориулсан эгэл жирийн хөдөлмөрч ахмад тээвэрчин бий. Эх Ж.Дорждулам нь ч бас жолооч. Зан сайтай хосынд айлчин гийчин тасарна гэж үгүй. Ийм л айлд Цогтбаатар өсч торнисон. Тэднийх хоёр хүү, хоёр охинтой. Даваагийн Цогтбаатар айлын бага хүү. Холын бодолтой эцэг, эх нь хүүхдүүдээ ажил хийж, хүний үг дааж сургах үүднээс зуны амралт эхэллээ, гутал хувцасыг нь бэлдэж өгөөд хөдөө явуулна. ХӨРӨГ ТООНЫ АВАРГА ТООДОН ЦОГОО
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 27 БОЛОВСРОЛ › Баянхонгорын аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн анги, 1993-2003 он, › Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Санхүүч мэргэжлээр 2003-2007 он, › БНХАУ-ын Бээжин хотын Ренмин буюу Ардын Их Сургуулийн Санхүүгийн сургуульд Санхүүч мэргэжлээрээ мастерт сурч байна. АЖЛЫН ТУРШЛАГА › Голомт банкинд эдийн засагчаар 2007-2012 оны хооронд ажилласан. › Баянхонгор аймгийн Голомт банкны анхны салбарыг байгуулж, захирлаар нь ажилласан, 2012-2015 он, › Монгол Улсын Хөгжлийн банкинд 2016-2020 он, › Хаан банкинд газрын захирлаар 2022-2023 он, › Хадгаламжийн даатгалын корпораци 2024 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Бууч овгийн Даваагийн ЦОГТБААТАР Тэтгэврийн зээлийг тэглэхийг санаачлагчид. МУХБ Т.Мөнхбаярын хамт. Өнөөдүүл нь ч зунжин хөдөөний ах дүү, хамаатны айлуудаар зуны амралтаа өнгөрүүлэн хичээл эхлэхийн өмнөх өдөр ирнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Богд суманд авга эгч Ц.Лхагвамаагийнхаа хөвгүүдтэй барилдаж, Бөмбөгөр, Бууцагаан суманд авгын талын хамаатан Хувцагаан ахындаа ямаа хариулж, Заг, Жаргалант, Галуут сум, Мандалын хангайд авга ах Х.Сандагсүрэнгийндээ үнээ эвэлгэж, Өлзийт сумын Бийрийн хөндий, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, Таацийн гол, Баянтээгийн уурхай хавиар хурдан морь унаж өсчээ. Ийм л амьдрал дунд түүний бага нас өнгөрсөн. Тэр утгаараа тээвэрчин хосын дөрвөн хүүхэд харьцангуй эрт бие даацгаажээ. Хөвгүүд хөдөлгөөнтэй хэдий ч эцэг, эхийн нэрийг халууцуулсан удаагүй. Даваагийн Цогтбаатар спортод сонирхолтой, сурлага сайтай, тэр тусмаа тооны төрлийн хичээлд үеийнхнээ манлайлж, анги хамт олноо тэргүүлнэ. Алдаа гарган эцэг, эхийн нэр хүндийг сэвтээх ёсгүй гэх ухамсар Даваагийн дөрвөн хүүхдийн тархинд балчир үеэс нь суусан гэж хэлж болно. Тэр математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Бага ангийнхан нь буюу хос бичигтний сургуулийн найзууд нь түүнд “Тооны аварга, тоодон Цогоо” хэмээх хөөрхөн нэрийг хайрлажээ. Баянхонгор аймгийн Хоёрдугаар арван жилийн сургуулийнхан Даваагийн Цогтбаатарыг андахгүй. Өнөөдөр тэр сайн яваа хүнлэг нэгэн учраас хүний дайтай яваагаа анхны багш Д.Дуламсүрэн, багш Н.Тогоохүү, З.Нямдулам, Ц.Лонжидмаа, Н.Мөнхцэцэг, М.Мөнхбат, Ц.Галчулуун зэрэг оюунлаг багш нарын маань гавьяа, хичээл зүтгэл хэмээн онцолсныг энд дурдах байна. БОДОЖ БАЙЖ ХӨДӨЛДӨГ, ТӨЛӨВЛӨЖ БАЙЖ БҮТЭЭДЭГ САНХҮҮЧ Гэр бүлийн хүмүүжил, суурь төлөвшил амьдралын үндэс. Бас насан туршид нь тухайн хүнийг тодорхойлох жанжин шугам болох нь ч бий. Даваагийн Цогтбаатарын тухайд хамт ажиллаж байсан, удирдлагад ажиллаж байсан нөхөд нь эхэлсэн, эхлүүлсэн ажлынхаа ард нь гардаг, барагтай л бол алдаа гаргадаггүй нягт нямбай, алсыг харж, ойрыг тооцоолдог айхтар гэж хэлж болохуйц хүн хэмээн тодорхойлох юм билээ. Бас энэ чанарт нь итгэж, хамтарч ажиллахад амар байдаг бөгөөд үүрэг хүлээлгэж, хариуцлага үүрүүлэхэд санаа амар байж болох удирдагч хэмээсэн.
28 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Итгэлээ үлдээхэд эргэлзэхгүй байж болох тийм хүн чанар Даваагийн Цогтбаатараас үнэртдэг гэх. Санхүүч мэргэжил нь Даваагийн Цогтбаатарыг ясны төлөвлөгч, зохион байгуулагч болгожээ. Өнөө цагт чин сэтгэл, үнэнхүү зүтгэлээр ажлын ард гардаг хүн цөөрсөн шүү дээ. Тэр дундаа төр, түмний төлөө сэтгэлээ юүлдэг, зүтгэдэг хүн бүр ховор. Ийм цагт Даваагийн Цогтбаатар шиг эрдэмлэг, боловсролтой, чадварлаг боловсон хүчний эл чанар төрд тусаа өгөх нь зүй. Ажлыг хэцүү, хатуу гэлгүй барьж авч ард нь гардаг. Ачааны хүндийг үүрэн зүтгэх хүч гэвэл түүнийг л онцлох байна. Төмрийн хүдрийг боловсруулах тусам ган болдог шиг жинхэнэ монгол дайчин эрээр жингийн цувааг хөтлүүлэх аваас алсын замд ачаа нь тэгширч, бодол нь уужуу болж, хал үзэж, хашир суудгийг ажил үйлсээрээ харуулж яваа эрхэм бол Даваагийн бага хүү Цогтбаатар. Ямар ч асуудалд түрүүлж дуугардаггүй, түргэдэж өндөлздөггүй, бодож гэмээнэ хөдөлдөг, төлөвлөж гэмээнэ бүтээдэг нь түүний зан. Хүний энэ л чанарыг монголчууд эртнээс “хүндээ хөнгөнөөс өгдөггүй” тулхтай хүн хэмээн хүндэлж, төрөө түшүүлж ирсэн уламжлалтай билээ. АЛИВААГ ТОМ ЗУРГААР ХАРЖ ЧАДАХ УЛСТӨРЧ Туршлага боловсролоос үнэтэй зүйл аж. Хоосон мөрөөдөхөөс цаашгүй болсон энэ цаг үед хийгүй үйлддэг, хэлсэндээ хүрдэг, зорьсноо биелүүлдэг санхүүчийг УИХ-ын нэгдүгээр тойрогт Ардчилсан намаас итгэл хүлээлгэн илгээж байгаа нь цаг үеэ мэдэрсэн, оновчтой сонголт болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх байна. Тэртээ 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа өөрчилж, авлигач, хулгайчдын засаглалыг сонгоогүй, хуулийн засаглалтай Монгол Улс байх зарчмыг сонгосон. Тэгвэл өнөөдөр авлигач дарга нарын засаглал тогтож, урьдын адил нэг нам ноёрхох болсон байна. Үүнийг Ардчилсан нам нурааж, дарга ангийг халах ёстой. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй гэдэг. Ардчилсан нам 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийхийн төлөө зүтгэх болно. Унтаа байдалтай мөртөө айдас түгшүүрт автсан урагшлахаа больсон нийгмийг өөрчлөх арга зам нь 2024 оны сонгууль юм. Тиймээс Даваагийн Цогтбаатарын унаж яваа морийг чангахан шиг ташуурдах хэрэгтэй байна. Ер нь бол мань хүн өөрийнхөө зарчмаар ергүүлж яваа. Уралдааны морьдыг бүтэн жил сойж, уяа сойлгыг нь тааруулж ганцхан өдөр уралдуулдгийг монгол хүн бүр мэдэх хойно. Олон бүлэг фракцид хуваагдсан нам хэмээн харж, дүгнэж байгаа ч энэ нь нэг намын асуудал биш эрх барьж буй МАН-ын улс төрийн наадамд салхи зүсэн айрагдах айргийн тавын нэг байж яагаад болохгүй гэж. Зурхайгаас эргэсэн морьдыг хэн гээч уяачийн сойсон хүлэг вэ гэдэггүй, бүгд барианд орохыг нь хүлээн зогсдог нь монгол түмний ёс. Хувь хүнийх нь зүгээс ч, хувь улстөрчийнх нь өнцгөөс харвал эцэж цуцаж, эргэж хантайрсан байдал улс төрийн урт замд үгүй харагдана. Даваагийн Цогтбаатар ардчиллын үнэт зүйлст сэтгэл, оюунаа зориулж, хэн нэгний талд орж, ил далд хуйвалдаж, улааныг харж урван, шарыг харж шарвалзах улстөрч биш. Түүнийг хэзээд ард түмний талд зогсоно гэдэгт итгэдэг. Улс төрийн нам хэн нэгэн хийгээд, хэсэг бүлэг хүмүүсийн хийрхэл, талцал, өмч биш. Харин хүмүүнлэг, ардчилсан үзэл баримтлал бол хүн төрөлхтний чиг шугам юм гэдгийг олж харсан орчин цагийн лидер юм. Даваагийн Цогтбаатар улс төрийнхөө чиг баримжааг “хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зөв гольдролоороо явах учиртай” хэмээн эрс шулуухан хэлж байна. Намын хагарал хуваагдлын талаар тэрбээр улс төрд илэрдэг хувь хүмүүсийн амбицын асуудал гэж алсыг хардаг хүний ухаанаар харж байгаа аж. Энэ утгаараа бага ярьж, ихийг хийдэг, аливааг том зургаар хардаг ирээдүйтэй улстөрч гэж дүгнэж болохоор. Өндөр хариуцлага хүлээхэд бэрхшээл дагаж гарч ирдэг нь жам. Түүнд итгэ. Тэгээд л орхи. Тэр чадна.
29 Монгол төрийн голомтыг асааж бадраасан Өвөрхангай, Архангай, Баянхонгор нутгийнхан биднийг Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээний минь авшиг буян үргэлж ивээх болтугай. Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ Хулгайд өршөөлгүй, Хуультай Монгол Хангайн нурууны ханагар уулсаа түшин ивээгдсэн Өвөрхангай, Архангай, Баянхонгор нутгийнхан Та бүхнийхээ амар мэндийг хангайн бүсийн уугуул хүү Чонос овогт Оюунсайханы Алтангэрэл миний бие эрэн мэндчилж байна. Унаган нутаг Өвөрхангайнхан маань өнөөдрийг хүрсэн зам мөрийг минь андахгүй сайн мэднэ. Нутаг минь, нутгийнхан минь гэх сэтгэлд уяатай бодол, зорилго, үйл хэрэгтээ эзэн байж ирсэн зүтгэлийг Өврийн сайхан хангайн зон олон минь үнэлж, дэмждэгийг мэдэрч буй омогшилбахархал дүүрэн өдрүүд үргэлжилж байна. Эх Монгол орноо гэсэн зүтгэл маань гурван гэгээний нутаг болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай нутгийн Төв Халхын төвшин сайхан ард түмний минь итгэл сэтгэлээр нэмэгдэж байгааг О.Алтангэрэл миний бие талархан ухамсарлаж байна. Хангайн хүү надад өгсөн итгэлийг тань зүтгэлээр хариулж, Монгол төрд Таныг төлөөлж чадна гэдгээ Төв Халх эрийн ноён нуруу, зам мөр, ёс суртахуун, нэр төрөөрөө тангараглаж байна. Монгол төрийн голомтыг асааж бадраасан Өвөрхангай, Архангай, Баянхонгор нутгийнхан биднийг Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээний минь авшиг буян үргэлж ивээх болтугай. ХАНГАЙН БҮСИЙН АРД ИРГЭДДЭЭ ХАНДАХ ҮГ Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ www.altangerel.mn/ www.facebook.com/altangerel.official/ УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
30 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. О.Алтангэрэл эмээгийн хүү. Тэрээр буурай ээжийгээ тэнгэрт одтол 27 нас хүртлээ эрхэлж, хамт амьдарчээ. О.Алтангэрэл нь ШШГЕГ-т Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Сургалтын хорооны дарга, Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байв. О.Алтангэрэлийн гэр бүл амьдралд ховор тохиох гурван ихэр заяаг тосч өлгийдсөн азтай бас хариуцлагатай аав, ээж. Аавын амин үрс өдгөө 15 настай. 1998 онд МУИС-аас Өвөрхангай аймагт илгээсэн Эрх зүйч мэргэжлийн ганц хуваарийн эзэн болов. Таван жил суралцаж, мэргэжлийн дипломоо Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид багшаасаа гардан авч буй нь, 2003 он.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 31 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж 2019 онд анд найзыгаа дэмжиж Өвөрхангай аймгийн 19 сумаа бүтэн тойрч байв. Архангай аймгийн Хангай сум, 2024 он О.Алтангэрэл Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, зөвхөн хувь хуульчийн хүрээнд 2000 гаруй иргэнд хууль зүйн үнэгүй туслалцаа үзүүлээд байна. 2023 оны сар шинээр Улсын гарьд Ц.Бямба-Отгонд “Өвөрхангай аймгийн Бар жилийн алдартан” шагнал олгож буй нь. Тэр жилийн үндэсний их баяр наадмаар Ц.Бямба-Отгон үзүүрлэж, бахдам амжилт үзүүлсэн билээ.
32 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Долдугаар сарын 1, хадгаламж-зээлийн хоршоо, хүний наймаа, Гэнэтийн ашгийн татварын тухай хууль, нүүрсний хулгайн эсрэг зэрэг эрүү, иргэн, захиргааны олны анхаарлын төвд байсан хэргүүдэд өмгөөлөгчийн хувиар ажилласан. Улс төрийн хараанд байсан хэрэг өмгөөлснийхөө төлөө шүүхийг эсэргүүцсэн нэрийдлээр баривчлагдаж 14 хоног хоригдож байв. Энэ оны зургадугаар сард “Авлигатай тэмцэх стратеги” номоо нээж, олон нийт-төр засгийн түвшинд танилцуулсан. Уг номыг О.Алтангэрэл авлигатай тэмцэх чиглэлд хийсэн 10 гаруй жилийн судалгаа, шинжилгээндээ үндэслэж туурвисан байна. Тэрээр хууль-эрх зүйн чиглэлээр нийт 20 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны эмхэтгэлийг бие даан болон хамтран туурвижээ.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 33 О.Алтангэрэл 2020 оноос хойш Өвөрхангай аймгийн бүх сумдад хамгийн багадаа 10 удаа, заримд нь түүнээс ч олон удаа очиж ажиллажээ. Энэ онд Баянхонгор, Архангай аймгийн бүх сумын иргэдтэй уулзалт хийсэн байна. Ирээдүйг дэмжигч “Алтангэрэл сан”- гаар дамжуулан 2013 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд “Өлзий-Орших” ахмадын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн Арвайхээр болон бусад гурван суманд нээжээ. Өнөөдрийг хүртэл “Алтангэрэл сан”-гийн шугамаар Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 176 бүтээлч ажил, хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийсэн байна. Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор гэргий Л.Дэлгэрмаагийн хамт. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчны хотонд шагнал гардуулах үеэр, 2019 он. Их богд хайрханы анхны тахилгын үеэр том хүү Энх-Ирээдүйн хамт.
34 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. ПҮРЭВБААТАРЫН МӨНХТУЛГА УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 35 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН 5| 2003 - 2017 онд | АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА | 2003-2007 | МУИС-ийн, ОУЭЗХС, Эдийн засагч, Бакалавр | 2008-2011 | МУИС-ийн ХЗС, Эрх зүйч, Бакалавр | 2011-2013 | Раффлес Институт, Санхүүгийн удирдлага, Бакалавр,СИНГАПУР 2002 2003 2008 2009 2011 2012 2013 2016 2017 2018 2024 . . . . . . . . . . . . | 2013-2015 | Удирдлагын академи, Төрийн Удирдлагын магистр | 2016-2017 | Лоёола Мэримаунт Их Сургууль, EMBA, АНУ Ардчилсан намын гишүүн “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирал “Хөх чоно” группийн захирал Ардчилсан Залуучуудын Холбооны Бодлогын зөвлөлийн дарга Монголын Байт Харваачдын холбооны Ерөнхийлөгч JCI Leader Mongolia, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Монголын Байт Харвааны Холбоо, Дэд Ерөнхийлөгч, Mars V сангийн захирал, УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
36 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД 2013-2024 UBCAB аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг онлайн такси үйлчилгээ нь 2024 оны байдлаар 15 аймаг, 45000 гаруй жолооч нарыг эгнээндээ нэгтгэж, 1 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна. 2021 Ковид-19 цар тахлын хүнд үед "Мөнхтулга сан"-ийн зүгээс эмнэлгийн тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хэрэгсэл бүхий есөн нэр төрлийн 208 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн барааг Архангай аймгийн онцгой комисс, нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. 2018-2024 MARS-V төслийн хүрээнд Монголын говьд Ангараг гаригийн олон улсын судалгааны төв байгуулахаар зорьж байна. Энэ төв Ангараг гаригийн судалгааг эрчимжүүлж, сансрын технологиудыг турших шинжлэх ухааны асар том цогцолбор болно гэдэг утгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Архангайн залуусын сэтгэл зүрх, хандиваар Цэцэрлэг хотод "Эрх чөлөө" цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулсан. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд сагсны талбай, усан боргио, WIFI үнэгүй хэрэглэх төхөөрөмж суурьлуулсан. ОЛИМПИЙН ЦАГИРАГ Дэлхийд хамгийн томд тооцогдох олимпийн таван цагаригийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулсан. Энэ нь 27 метрийн өргөн, 13 метрийн өндөртэй бөгөөд "Дайчин чанар - тэсвэрийн талбар 360" талбайг бүтээн байгуулсан. УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 37 МОРИН ДЭЛ ДЭЭР ӨССӨН ХҮҮ Архангай аймгийн Өгийнуур суманд төрж багаасаа Монгол ахуйтай ойр байж хурдан морь унаж, гийнгоон дуу цангинуулж, нас нэмээд моринд томдон хасагдахдаа уйлж байсан ч тухайн үед аймгийнхаа наадамд очиж хэд хэдэн айраг авч байсан удаатай. Пүрэвбаатарын Мөнхтулгын Бор морь Үндэсний их баяр наадмын гуравдугаар байр, Өндөр Гэгээн Занабазарын Мэлмий Гийсний 380 жилийн ойн баяр наадамд гуравдугаар байр, Хотгойдын хурд-3 хоёрдугаар байр, Их Хурд-7 гуравдугаар байр, Эрдэнэт хурд гуравдугаар байр Пүрэвбаатарын Мөнхтулгын унаган адуу "Улс Загал" Үндэсний их баяр наадмын 1 түрүү, 2 аман хүзүү, 1 айраг, бүсийн наадмын 2 түрүү, 3 айраг, нийт улс, бүсийн наадамд 9-н айраг, түрүү, Хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд гуравдугаар байр Өндөр Гэгээний Хурд 2024 Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаан П.Мөнхтулгын Бор Морь аман хүзүүнд хурдалсан. УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
38 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. ЯМААН ЗАСАГ ОВГИЙН МУ-ын гавьяат тээвэрчин С.Зина П.Мөнхтулгын хадам аав Х.Баяндалай, хадам ээж З.Цэцэгээ, үеэл эгч Э.Одбаяр түүний нөхөр С.Мөнхжаргал болон охин Мөнхтулгын Сод-Уран П.Мөнхтулга гэргий Б.Отгонзул, хоёр охины хамт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч, МУ-ын тод манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар гэргий С.Төмөрчөдөр, ууган хүү П.Мөнхтулга, дунд охин П.Оюунтөгс, отгон хүү П.Мөнхтөр УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 39 ПҮРЭВБААТАРЫН МӨНХТУЛГА УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. СОНГОГЧ ТҮМЭНДЭЭ ӨРГӨХ ӨЧИЛ Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хангайн нуруунд, өнө эртний соёлд өлгийдүүлэн өссөн Архангай, Өвөрхангайн нутгийн ахан дүүс, миний ханийг болон аав, ээжийх нь төрж өссөн Хонгор нутгийн зон олондоо ирэх цагийг сайн цаг хэмээн билэгддэг, аз жаргалтай амьдралыг хичээл зүтгэлээрээ бүтээж яваа элэг нэгт ахан дүүстээ, анд найзууддаа хандан энэхүү захидлыг бичлээ. Хүсэл мөрөөдөл, эрч хүч дүүрэн насандаа Монгол Улсын төрийн дээд байгууллагад өрсөлдөхөөр зориг шулуудахад минь итгэл хүлээлгэн дэмжсэн Ардчилсан Нам, Архангай, Өвөрхангай, Баянхонгор нутгийн зон олондоо талархаж байгаагаа, мөн түмэн олныхоо итгэлийг дааж, сонгогч бүрийг төлөөлөн ёс зүйтэй байж, төрийн хүнд суртал, шударга бус байдал, төсвийн хулгайтай тэмцэж авилгаас ангид ажиллах нь миний ажлын чухал зарчим байх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна. Нэр минь, угшил минь, хүсэл мөрөөдөл минь, хийж бүтээхээр төлөвлөж буй ажил минь сонгогч та бүхний хүсэл зорилготой ямагт уяатай байх болно. Миний бие энэ бүс нутгийхаа хөгжин дэвших боломж нөхцөлийг судалж тодорхой гарц шийдэлтэйгээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Зөв бодлого, зарчим, та бидний хамтын хичээл зүтгэл хөгжил дэвшлийн үндэс, гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээх бат суурь болно гэдэгт би итгэдэг. Сонголт тань таны хичээл зүтгэлийг үнэ цэнэтэй болгож, хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таныг хүндэтгэн ёсолсон.
40 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
41
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
44 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 45 Тусгаар Монгол Улсын иргэн та төрийн үйл хэрэгт хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцож, ирээдүйн сайн сайхан амьдрал ,эрх чөлөөт нийгмээ дархлан үлдээхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Сонгогч таны өгсөн санал бидний ирээдүйд, төрийн үйл хэрэгт үнэ цэнэтэй байх болно. УЛС ТӨРИЙН ЗУДНААС УЛСААРАА ГАРЦГААЯ Мэндчилгээ Агуу түүхийн улбаатай, арвин баялаг өв соёлын өлгий нутаг, номин цэнхэр хангайн бүс нутагт ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж суугаа нийт иргэд, сонгогчид та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье. Та бид өнөөдөр шинэ Үндсэн хуулиараа улс төрийн олон нам, нийгмийн салбар бүрийн төлөөллийг оролцуулсан 126 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгодог парламентаа холимог тогтолцоогоор бүрдүүлэх түүхэн сонголтын өмнө ирээд байна. Энэхүү эгзэгтэй цаг үед залуу үе ямар нийгмийг хүсэж байна, түүнийгээ өөрсдийн гараар бүтээх цаг нь иржээ. Тиймээс би өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвараа төрөлх нутагтаа зориулж, ардчиллаа бэхжүүлж, өнөөдрөөс сайхан маргааш, илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө ах эгч нартайгаа хамтран зүтгэхээр Монгол төрийн сонгуульд УИХ-ын 1 дүгээр тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж байна. Нутгийн зон олон та бүхэн минь хүлээн авч, сэтгэл зүрхээрээ дэмжинэ гэдэгт би итгэлтэй байна. Бидэнд өөрчлөх, засах, бүтээх улс орноо улсын дайтай хөгжүүлэх олон бодлого дутагдаж байгаа нь үнэн. Өнгөрсөн найман жилд Монгол Улс минь нэг намын ноёрхолд автсан, төрийн дарамт хэтийдсэн, эрх чөлөө хумигдсан, үнийн өсөлтөд өртөж, эсрэгээрээ хэдхэн дарга нарын амьдрал сайжирлаа. Товчхондоо улс төрийн зудад улсаараа зүдэрч, малчин түмэнд минь байгалийн зуд нүүрлэсэн хүнд өдрүүдийг энгийн ард иргэд бид хаа хаанаа харсаар өнгөрүүлж байна. Гэхдээ бидэнд шантрах, цуцах эрх байхгүй. Гагцхүү зогсолтгүй урашлах цор ганц зам бий. “Тэнгэрийн муухай арилдаг” гэдэгчлэн эх оронд ИРЖ ЯВАА цагийн дуу цангинаж, дэлгэр сайхан зун болж буйн адил залуус бид өөрсдийн үзэл бодол зорилгодоо үнэнч байж ЗАЛУУ ҮЕИЙН манлайллыг үзүүлэх цаг нь иржээ. ХҮНДЭТГЭСЭН: Э.БОЛОРЧУЛУУН
46 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭРЭЛЧИН Цэнхэрт мандсан АРДЧИЛЛЫН “ТУГ” -Шинэ нийгэм тогтож, сонгууль болоход манай суманд АН яллаа. Тийм болохоор та Засаг дарга болох нь зөв байх. Цагдаа болох мөрөөдлөөс инженер хүрсэн зам Суварга хайрханаас эхтэй Цэнхэрийн голд өссөн Ц.Энэбиш, С.Цэрмаа нарын тав дахь хүүхэд Э.Болорчулуун Өгийнуур суманд төрсөн. Харин 1997 онд Цэнхэр сумын дунд сургуулийг дүүргэжээ. Хүүхэд байхдаа нийгмийн идэвхтэй, хөдөлгөөнтэй хүү байж. Аав, ээж, ах дүүсийнхээ нэрийг өндөрт өргөхийг ихэд хичээдэг байсан учир оролдоогүй урлаг, спорт, хичээл гэж байгаагүй гэнэ лээ. Физик, математикаар олимпиадад оролцоно, дуулж хуурдана, барилдана. Ёстой бүх л юмыг оролдож, сонирхдог хүүхэд байж. -Би Засаг дарга болохгүй ээ. Дээрээ нэг хүнтэй байх ёстой гэсэн сонирхолтой яриа Цэнхэр суманд тэртээ 1990-ээд оны эхэнд өрнөж байж. Засаг даргын албан тушаалаас татгалзаж, орлогч болсон энэ хүн бол Архангай аймгийн анхны ардчилагчдын нэг Ц.Энэбиш. Цэнхэр суманд анхны “Шинэ дэвшилтэд холбоо”-г 1989 онд байгуулсан. Улмаар 1990 оны цагаан морин жилийн хувьсгал ялж, шинэ цагийн салхи сэвэлзсэний дараа төрөлх нутагтаа анхны АН-ыг байгуулж явсан түүхтэй юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй. Дээд сургуулиа төгссөний дараа эхнэр С.Цэрмаагийн хамтаар Цэнхэр сумаас ажил, амьдралын гараагаа эхэлж, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт сумдуудад томилогдон ажиллаж, хөдөлмөрлөж явжээ. Нэг өдөр Ц.Энэбиш гуай гэрийнхэндээ “Би ер нь нутаг руугаа яваад ирье. Шинэ цаг ирж, нийгэм солигдох нь” гэж хэлээд, Цэнхэр рүү явчихаж. Нутагтаа очоод л ардчиллыг дэмжиж, холбоо, нам байгуулсан юм билээ. Насаараа эдийн засагч хийж явсан хүн гэнэт л нам байгуулж, ардчиллын анхны “туг” болсон нь өөрийнх нь үзэл баримтлалтай холбоотой. Чин шударга, бурууг өөхшүүлэхийг хүсдэггүй, дарангуйлал захиргаадалтыг тэвчдэггүй байсан нь ардчилсан үзлийн мөн чанартай нийцэж байсан учир шинэ цагийг авчрах үйлсэд хувь нэмрээ оруулах хүслийг өдөөсөн биз ээ. Ийм нэгэн энгийн атлаа эгэлгүй түүхтэй аавын тав дахь хүүхэд нь Болорчулуун. Тэрбээр “Аав минь хүнийг хорих дургүй. Бүх юмыг оролдоод үз. Хүн аяндаа болохгүй юмаа өөрөө больдог юм” гэж хэлдэг байсан. Эрх чөлөөнд тунчиг хайртай, бусдыг ойлгодог хүн байсан даа” хэмээн дурсав. Аав нь гэртээ хүмүүс авчраад, ардчиллын талаар ярьдаг байхад Э.Болорчулуунд их л нууц хурал хийж байгаа юм шиг санагддаг байж л дээ. Тун удалгүй шинэ цаг ирж, “Монгол хүн эрх чөлөөтэй боллоо. Аль ч оронд зорчиж болохоор болсон” гэхэд их л өөр мэдрэмж төрж байсан гэдэг. Шинэ цаг, шинэ мэдрэмж, шинэ сорилын өмнөхөн...
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 47 “Тийм аавын хүү муу явах эрхгүй” “Аав маань худал хуурмагийг тэвчдэггүй, чин шударга хүн байсан. Одоо ч ажиллаж, амьдарч байсан нутгийнх нь хүмүүс “Манай Ээнээ ах мөн ч сайхан хүн байсан шүү” гэж ярьдаг юм. Тийм аавын хүү учраас би муу хэлэгдчихгүй юмсан, нэрийг нь сэвтээхгүй гэж хичээж явдаг” хэмээв. Энэ бол Э.Болорчулууны амьдралдаа баримталдаг том зарчмуудын нэг. Оюутан болж ирээд л олон аавын хүүхдүүдийн араншин өөр гэдгийг мэдэрч, зарим нь буруу замаар явж буйг ч харж байлаа. Аав нь бурхан болчихсон, ээж нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд л зүтгэж явсан хүнд хэцүү цаг үе. Ийм үед сурах зорилгоо эрхэмлэж, үзэл баримтлалдаа үнэнч байх ёстойг өөртөө сануулдаг байв. Ээжийнхээ санааг зовоохгүй, зөв, бурууг ялгаж сурах, спортоо орхихгүй байх гэх мэт амьдралд хамгийн чухал шийдвэрүүдийг тэр энэ үедээ гаргасан байна. Мөн оюутны байранд амьдарч, олон аавын хүүхдүүдтэй эвлэрч, эвлэж амьдрахаас түүний бие хүн болж хөгжих төлөвшил эхэлжээ. Хүнийг өөрөөр нь аливаа зүйлийг хийлгэж, оролдуулж, ухаарах ухаарлаа өөрөө олж авах ёстой гэсэн аавын чиг баримтлал оюутан Э.Болорчулуунд хамгийн хэрэгтэй луужин нь байж. Их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа тэр аав болов. Амьдралын хамгийн том баяр бас сорилт. Эхнэр, хүүхэдтэй болсон эр хүн чинь эрх чөлөөтэй амьдрахын тулд нэг өрөө байр түрээслэлээ. Оюутны байр нялх хүүхэдтэй залуу хосууд амьдрахад хэцүү. Хэдийгээр түрээсэлсэн ч гэсэн өөрийн гэсэн орон зайд, хүүхэд уйлсан ч тэрхүү аз жаргалтай дууг сонсоод амьдрах шиг сайхан зүйл гэж хаана ч байхгүйг тэгэхэд л мэдэрсэн хэмээн хөргийн эзэн маань догдлон ярьж суух. Залуу хосууд хүүхдээ өсгөхийн хажуугаар сургуулиа амжилттай төгсөж, мэргэжилтэй боловсон хүчин болоод авав. Төгссөнийхөө дараа харин хосууд нялх үрээ ижийдээ орхиод гэрээт ажилтнаар Япон руу явах завшаан тохиолоо. Тэрбээр, энэ тухайгаа “Японы Токүшима мужид очиж, тахианы үйлдвэрт ажилласан. Анх очиход дамжуулах шугам их л хурдан санагдаж байсан ч долоо хоногийн дараа л ажилдаа дасаж, бүх зүйлийг нь сураад авчихсан. Сүүлдээ дамжуулах шугамны хурд нь удаан юм шиг санагдаж байсан шүү. Японд хоёр жил ажиллаад ирэхдээ хоёр өрөө байр, унах унаа гээд хэрэгцээтэй зүйлсээ авч, эргэлтийн хөрөнгөтэй ч үлдсэн. Гадаад оронд гадаа гандаж ажилласны үр шим. Японд очсон өндөр цалин авахаас гадна их том төлөвшлийг олж авсан. Тэнд ажилсаг, шударга байх, сурах арга барилтай хүн сайхан амьдрах боломжтойг олж харж, ухаарсан юм. Япончууд цагийг маш нарийн барина. Том үйлдвэр ажиллаж байхад 12:00 цаг болохтой зэрэгцээд л шууд ажил зогсоно. Бүтээмжийг маш өндрөөр үнэлнэ. Тиймээс эхнэр бид хоёр маш сайн ажиллаж, тасралтгүй суралцаж, бүтээмжээ нэмэх ёстойг ухаарсан” хэмээн тэндээс олж авсан үнэт өвөө хуваалцсан юм. Төрийн хүн болохын өмнөхөн... Сонирхолтой нь тэр цагдаа болох мөрөөдөлтэй байлаа. Адал явдалт зохиолууд уншина. Биеийн тамир, спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлнэ. Элсэлтийн шалгалт болж, Батлан хамгаалахын сургуульд орохоор бүх болзлоо хангачихсан байж л дээ. Тэр үед хоёрхон хуваарь ирсэн байгаа юм. Сорилын шалгалт өгөөд л бүх зүйл хүссэнээр нь болно. Гэтэл хэн нэгэн нь “Чиний гаргасан амжилт, цол, зэрэг чинь энэ сургуульд шууд ороход хангалттай. Сорилын шалгалт өгөөд хэрэггүй” гэчихэж. Нээрээ л тийм юм байх гэж бодоод орхичихсон байгаа юм. Гэтэл орохыг хүссэн сургуульдаа шалгалт өгөх гэтэл сорилын оноо нэхэх нь тэр. Ингээд л хүссэн сургуульдаа орж чадаагүй. Үндсэндээ хууртагдчихсан юм билээ. Гэвч, Болороо хүү сэтгэлээр унасангүй. Хичээл, сурлагадаа сайн байсан учраас шууд элсэлтийн шалгалт өгч, Газар зохион байгуулалтын инженерийн анги авчихав. Инженер тэр дундаа төлөвлөгч, зохион байгуулагч гэдэг маш гоё санагдаж байсан гэнэ лээ. Ингээд л тухай үеийн ТИС, одоогийн ШУТИС-д суралцаж төгссөн түүхтэй. Тоо бодоод, гарсан хариуг нь зураг болгож, бүтээн байгуулалтыг төлөвлөх нь түүнд маш сонирхолтой байсан учраас энэ мэргэжлийг сонгосондоо туйлын баяртай явдаг хэмээлээ. Ажил, амьдралын гараанаас гарч байсан үе...
48 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. Төлөвлөгч Амьдралынхаа 20-иод жилийг төрийн албанд ажиллаж өнгөрүүлсэн түүнээс “Төрийн жинхэнэ албан хаагч ямар байх ёстой вэ” гэдэг асуулт тавилаа. Э.Болорчулуун “Төрийн албыг улс төр, албан тушаалтнаас ангид байлгах нь хамгийн чухал. Улстөрчид бүх шийдвэрийг гаргаж байгаа учраас хэн ч төрд ажиллах сонирхолгүй болчихсон. Үүнийг нь л болиулмаар байна. Миний хамгийн их үзэн яддаг зүйл. Чадавхтай, мэргэжлийн хүмүүс улстөржилтөөс болоод төрийн албанд ажиллахгүй байгаа. Мэдлэгтэй нь дуугардаггүй, дуугарчихвал ажилгүй болно. Үүнийг л өөрчилмөөр байна” хэмээв. Нөгөө л шударга байдал, дарангуйлалгүй, ардчилсан зарчмыг л тэр нэхээд байгаа биз. Тэр биеэ, гэрээ засчихаад, дараа нь төлөвлөлтийг засаж явсан он жилүүд байв, энэ үе... Болороо 2020 оны сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан бол энэ удаад АН-аас хангайн бүсэд өрсөлдөж байна. Аавынхаа суулгаж өгсөн, өөрийнхөө олж авсан үзэл баримтлал нь ардчилсан үзэлтэй яв цав нийцэж буй учраас энэ сонголтыг хийжээ. Яг л аавынхаа алхсан замаар тэр өнөөдөр алхаж явна. Шинэ нийгэм ирж, ардчиллын салхи сэвэлзсэнээс хойш нэг ч удаа сонгуульд ялагдаж байгаагүй Цэнхэр сумын унаган хүү. Цэнхэр суманд “намирсан” ардчиллын туг Ц.Энэбишийн хүү ч эцгийн үлдээсэн зарчмаасаа ухарсангүй. Түүний зорилго иргэдэд хэрэгтэй бодлого боловсруулах. Орчин цагт хөгжсөн, цахимжсан нийгэмд нийцэхгүй болсон Газрын тухай хуулийг шинэчлэх, ард иргэдэд ээлтэй болгох нь том зорилгынх нь нэг. Хангайн бүсэд онцлог бүрт нь таарсан төлөвлөлтийг хийе, бодлогыг боловсруулъя, хөгжлийг авчиръя гэж тэр зорилго тавьсан юм. Түүндээ хүрэхээр ч тэмүүлж яваа. Газар тариалан, аялал жуулчлал гээд бодлого, стандарт хэрэгтэй салбар цөөнгүй байгаа. Төрд олон жил ажилласан хүн л төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах талаар дуугарахгүй бол өөр хэн ч ярих билээ. Төрийн албан хаагч үзэл бодлоо эрх чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Эрх чөлөө, шударга ёс, дарангуйлалгүй орчинд төрийн албан хаагч ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Түүний хамгийн том зорилго нь энэ. Эрх чөлөөний төлөө тэмцэгч бүр, шударга ёсны эрэлчин бүхэн хайсан зүйлээ олоосой. Ирээдүйд хийх их үйлсийнх нь дөнгөж эхлэл нь явж байна. Ардчиллын туг Энэбишийн хүү Болорчулуун аав шигээ туг болон намираасай... ...Чадавхтай, мэргэжлийн хүмүүс улстөржилтөөс болоод төрийн албанд ажиллахгүй байгаа. Мэдлэгтэй нь дуугардаггүй, дуугарчихвал ажилгүй болно. Үүнийг л өөрчилмөөр байна...
УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 49 ХАНГАЙН БҮСИЙН БОДЛОГЫН ТАВАН ШИЙДЭЛ Э.БОЛОРЧУЛУУН: Нэр дэвшигч Э.Болорчулууны хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаас хангайн бүсийн хөгжлийн талаар дэвшүүлсэн бодлогын шийдлүүдээс онцлон хүргэе. “ШИНЭ СУМ” ТӨСӨЛ Сум, орон нутагт хүний амьдрах орчныг сайжруулахын тулд инженерийн дэд бүтцийг бий болгох нь нэн тэрүүнд хийгдэх ёстой ажил. Бодит болгоод хэрэгжүүлчихсэн газрууд олон байгаа. Баянхонгорын Баянлиг, Дундговийн Гурвансайхан гэх мэт газруудыг харъя. “Шинэ сум” бол маш боломжтой, Монголын нөхцөлд тохирсон инженерийн зөв шийдэл. Сум хөгжиж байж л хот руу чиглэсэн нүүдэл буурна. Замаа барихгүйгээр, халуун хүйтэн усны шугам сүлжээг шинэчлэхгүйгээр, эрчим хүчээ өргөтгөхгүйгээр дахин төлөвлөх талаар яриад хэрэггүй. Аймгуудын хөрсний бохирдлыг арилгах ажлыг мөн тууштай хийе. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ Хангайн бүсэд уул уурхай их байгаа. Мэдээж байгалийн баялгийг ашиглаж болно. Гэхдээ нийгмийн хариуцлагын гэрээ гэгч зүйл орон нутагт хаягдсан. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадна, дотны компаниудын хэд нь газрын баялаг ашигласны төлбөрөө бүрэн төлдөг вэ. Баянхонгор аймгийн нэг суманд алт олборлож буй компани орон нутагтаа ямар ч ашиг өгдөггүй, зүгээр газрыг нь ухаад л ашгаа аваад гараад явчихдаг. Тэгвэл нийгмийн хариуцлагыг илүү боловсронгуй болгож, эдгээр аж ахуйн нэгжүүд ядахдаа нэг жижиг үйлдвэр байгуулаад, сумын иргэдийг ажилтай, орлоготой болгох хэмжээнд ажиллах ёстой. Үүнийг бид тууштай нэхнэ, шаардана. Ингэж байж орон нутаг хөгжинө. ДАМЖУУЛАХ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ Улс төрийн намууд эрчим хүчний хүчин чадлын асуудалд нам гэж талцахгүйгээр хандах нь зөв шийдэл. Алслагдсан сумдын эрчим хүчний цаашдын ирээдүй энэ салбарынхны толгойн өвчин болсон. Өөрөөр хэлбэл, дахин дамжуулах станцыг өргөтгөхгүйгээр цахилгааныг өргөтгөөд татчихсан. 1000 айлыг цахилгаанаар хангах шонгийн хүчин чадлыг өргөтгөхгүйгээр тэр шонгоосоо дахиад 100 айл руу цахилгаан өгөөд, тэлчихээр чинь хэзээ нэг өдөр л хүчин чадал нь хүрэхгүй нам зогсох эрсдэлтэй болгоод байгаа юм. Эрчим хүчний дахин дамжуулах станцаа өргөтгөөд, том төслүүдээ улстөржихгүйгээр явуулъя. БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР Малчдыг өргүй амьдруулах боломжийг хангах шийдэл нь малын түүхий эдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр барих явдал. Нөгөөтээгүүр, бүтээгдэхүүнээ стандартын дагуу хадгалах зориулалт бүхий зоорь барих. Европын зоорины соёлыг төр бодлогоор дэмжих ёстой. Стандартыг нь мөрдүүлсэн зоорьтой болгоод өгчихвөл жилийн дөрвөн улиралд цагаан идээгээ зараад байж болно. Мөн боловсруулах үйлдвэрлэл барих ёстой. Махны үйлдвэрээ дагуулаад дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрийг бүс нутагтаа цаанадаж хоёрыг барьчихвал асуудалгүй. СТАНДАРТТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Аялал жуулчлал бол стандарт бас дахин стандарт. Орон нутгийн аялал жуулчлал үнээ дагасан үйлчилгээ үзүүлэхгүй байгааг ярих цаг нь болсон. Энд шийдэл хэрэгтэй. Аялал жуулчлалын компаниудад тавигдаж буй стандартаа эргэж харах цаг нь болсон. Хамгийн гайгүй амралт нь хүртэл гаднаа бие засах газартай байна гэхээр жуулчид сэтгэл дундуур буцах нь аргагүй шүү дээ. Аялал жуулчлалын компаниудаа бодлогоор дэмжээд, төсөл хөтөлбөрт хамруулаад улсын хэмжээнд нэгдсэн стандарт мөрдүүлэх шаардлагатай. Өвөрхангайн “Элсэн тасархай” орчимд ч ялгаагүй стандарт бий болгох хэрэгцээ шаардлага бий. Байгалийн үзэсгэлэнт газруудаа онгон дагшин байдлыг нь хэвээр хадгалсан ч гэлээ хүний сонирхол татахуйц экстрим байдлаар хөгжүүлмээр байгаа юм. АРХАНГАЙ БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ
50 • Э.Болорчулуун ардчиллын анхдагчдын нэгний хүү. Цагаан морин жилийн хувьсгалыг арын сайхан хангай нутагт эхлүүлсэн ардчилсан хувьсгалын манлайд явсан шударга, сайн хүний үр сад. Тиймдээ ч АН-ыг сонгох улс төрийн шийдвэр гаргажээ. • Ханьтайгаа 10 жилийн нэг анги бөгөөд хамтдаа Япон улсад ажиллаж, амьдарч бусад залуу хосуудын адил амьдралаа “тэг”-ээс босгосон. • Багаасаа спортоор хичээллэсэн. Сагс, гар бөмбөг, үндэсний бөхийн хоббитой. Мөсөн шагайг шимтэн сонирхож буй. Архангай аймгийн сагсанбөмбөгийн холбооны тэргүүн, “Бөхбилэг” дэвжээний тэргүүлэгч. Мөн аймгийнхаа Жүдо бөхийн холбооны тэргүүн. • Налайх, Чойр, Хайлаастын замын газар чөлөөлөлтийг гардаж гүйцэтгэсэн. Яармаг, Замын цагдаагийн гүүр зэрэг хотын түгжрэлийг бууруулах томоохон гүүрийн газар чөлөөлөлтийг хариуцан ажиллаж, төр, иргэнд хамгийн ашигтай хувилбараар шийдвэрлэж байжээ. • Гэр хорооллын дундах сүлжсэн замын ажлыг санаачилсан. ИНЖЕНЕР, ГАЗАР ТӨЛӨВЛӨГЧ Э.БОЛОРЧУЛУУНЫ ТАЛААРХ 10 БАРИМТ • Газрын шинжлэх ухааны суурь болох геодезийн цэг тэмдэгтийн таван суурь станцыг байгуулж өгсөн. • Гэр хорооллын дахин төлөвлөлт, зуслангийн бүс, ногоон бүсийн ерөнхий төлөвлөгөөг хийхээс гадна нийслэлийн өнгө үзэмжийг гутааж байсан төмөр чингэлгүүдийг нүүлгэн шилжүүлжээ. • Нийслэлд зөвшөөрөлгүй газар авсан газрын мафитай тэмцэж, авлигаар авсан том газруудыг буцаан нийслэлийн өмчид авчээ. “Хашаа”, Явган хүн” арга хэмжээг хэрэгжүүлэн, бүрэн гүйцэтгэснээр “Нийслэлийн шилдэг ажил”, “Шилдэг менежер”-ээр шалгарч байж. • Стандарт хэмжилзүйн газартай нийлж, анх удаа ISO9001 стандартыг Нийслэлийн газрын албанд хэрэгжүүлжээ. Нийслэлийн газар олголтод цахимжуулалтыг нэвтрүүлэх буюу газар олголтыг шилэн болгосон. • Нийслэлийн газар албаны даргын захирамж гарч, Нийслэлийн Засаг дарга газар олгодог байсныг өөрчилж, есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулсан. Ингэснээр эдгээр есөн хүний шийдвэрээр газар олгох эсэх шийдвэр гардаг болжээ. УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав.