The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Ganzorig Samdan, 2024-06-08 01:39:37

Хангайн бүс АН

Хангайн бүс АН

УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. 51 БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС... -Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ. -Жижиг, дунд болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах, хил орчмын худалдаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлнэ. -Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна. -Орон нутгийн авто замын сүлжээний хүрээнд нийт 3000 км авто замыг шинээр барина. Үүнд Арвайхээр – Хужирт 43.3 км авто зам. Баянхонгор – Шаргалжуут 54.1 км авто зам барина. -Говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх технологи нэвтрүүлнэ. -Цөлжилттэй тэмцэх шинэ технологи нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. -Хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрэн хариуцан гүйцэтгэдэг болгоно. -Баялгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангана. -Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв, тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг тогтолцоог шинэ шатанд гаргана. -Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ. -“Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. -Мал, малын гаралтай бүх төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар малчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлнэ. -Мах, сүү, шувуу, зөгийний эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжинэ. Хот, аймгийн төв, томоохон суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийг тогтворжуулна. -Ноос боловсруулах үйлдвэрийг сэргээж, ноосон эдлэл, бүтээгдэхүүн, ялангуяа шинэ бүтээгдэхүүн болох ноосон бордоо, ноосоор хийсэн барилгын дулаалга бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарна.


52 УИХ-ын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн штабаас эрхлэн гаргав. УИХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛИЙН 1 ДҮГЭЭР ТОЙРОГТ АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМАГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД Үнэгүй тараагдана Загвар АРДЧИЛСАН НАМ ДАШДОНДОГ ГАНБАТ ОЮУНСАЙХАН АЛТАНГЭРЭЛ АМГАЛАН АДЪЯАСҮРЭН ПҮРЭВБААТАР МӨНХТУЛГА ДАВАА ЦОГТБААТАР САЙНХҮҮ ГАНБААТАР ГАНБАТ ХОСБАЯР ДАМДИНСҮРЭН ЖАРГАЛСАЙХАН ЭНЭБИШ БОЛОРЧУЛУУН


Click to View FlipBook Version