2023.04 сар №1(67). 25 дахь жилдээ
Уул уурхайн сэтгүүл 2
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 3 Уул уурхайн сэтгүүл 2022 он. №2(65) Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, танин мэдэхүйн сэтгүүл Агуулга Сэтгүүлийг эрхэлсэн байгууллага: Тэсэлгээний инженерийн холбоо Уул уурхайн шинжлэх ухаан судлалын төв Сэтгүүлийг санаачлагч: Б.Лайхансүрэн /ШУ-ны доктор, профессор/ Сэтгүүлийн эрхлэгч: Д.Дамба /Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор/ Сэтгүүлийн зөвлөх: Б.Пүрэвтогтох /ШУ-ны доктор, профессор/ Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Ц.Баасансүрэн /сэтгүүлч/ Сэтгүүлийн эх бэлтгэгч: Б.Цэцэн Сэтгүүлийн редакцийн зөвлөл: Л.Пүрэв /ШУТИС, ГУУС доктор, профессор/ Б.Бат-Очир /УУЗТЗХ-ны Гүйцэтгэх захирал, доктор/ Д.Нямдорж /”Эрдэнэт” үйлдвэр, доктор/ Д.Үүрийнтуяа /Эрдэнэт үйлдвэр, ТӨУҮГ/ Б.Ганзориг /ШУТИС, ГУУС, доктор/ Г.Ганбилэг /ШУТИС, ГУУС доктор/ Г.Уранбайгаль /ШУТИС. ГУУС доктор/ Д.Гэрэлт-Од (УУА-ийн нарийн бичгийн дарга/ Г.Идэрхангай /сэтгүүлч/ ШУТИС-ийн Хэвлэх үйлдвэрт 300 ш хэвлэв Хаяг: БЗД VI хороо “Цэцэн хангай” төв 801 тоот Утас: 99113594, 91997902, 90841400 Өвөр эгнээнд зүүн гараас: Б.Бат-Очир, багш Дарьсүрэн, Хайдав, Гомбосүрэн, төгсөгч Д.Дамба, багш Лайхансүрэн, Батсүх, төгсөгч Ганболд. Хоёрдугаар эгнээ: Багш Цэдэндорж, Цэвэгмид, Цэвээнжав, ангийн дарга Очирбат. Гурвадугаар эгнээ: Төгсөгч Баттулга, Баасанжав, Батжаргал, Эрдэнэсүрэн, Насанжаргал, Жаргалсайхан, Ч.Энхбаяр. Дөрөвдүгээр эгнээ: Цогтбаатар, Баярсайхан, Алим, Пүрэв, Бямбахуяг, Д.Энхбаяр, Цогтхүү МУИС-ийн ПДС-ийн 1980 оны төгсөлтийнхөн 30 жилийн дараа Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна .......................................................5 Баянголын төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний холболтын схемийн оновчлол .................................................................................................................10 АМНАТ-ын ялгаатай хувилбарууд дээрх зардал-үр ашгийн шинжилгээ ............16 Н.Алгаа: АМНАТ-ын асуудлаа шийдэхгүй бол Хармагтай, Цагаан суварга хэрэгжих боломжгүй ...............................................................................................19 Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд… .........................................................23 З.Төмөрбаатар: Дом үг (дурсамж) .........................................................................25 М.Буянбадрах: Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулахын эсрэг яамдтай болжээ .....................................................................................................................37 Танилцуулга ЯКНО серийн залгах пункт ..............................................................39 Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулахад санхүүгийн дэмжлэг чухал .....................................................................................45 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр .........................................................47 С.Цэвэгмэд: Манай АМНАТ боловсруулах үйлдвэр барихын эсрэг үйлчилдэг 51 АМНАТ үйлдвэржилтийн эсрэг тавьсан занга уу, завшаан уу .............................55 Эрэлт ихсэхийн хэрээр Хятадын лити олборлогчдод таатай нөхцөл үүсэж байна 58 НҮБ далайн гүнд олборлолт явуулах хүсэлтийг авч эхэлнэ ................................59 Саудын Араб 2230 уул уурхайн зөвшөөрөл олгожээ ...........................................59 Ландфилл технологийг оруулж ирэн элсний карьеруудыг хуваарилав .............59 Лондонгийн металлын бирж (LME) никелийн гэрээг сэргээх төлөвлөгөө гаргажээ ..................................................................................................................60 Хятадад цахилгаан автомашины борлуулалт 21.9 хувь өсжээ ..........................61 Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлээ JB Straubel-ээр удирдуулахаар нэр дэвшүүлжээ ............................................................................................................61 Металлын ангилал .................................................................................................62 Никель .....................................................................................................................64
Уул уурхайн сэтгүүл 4 “Уул уурхайн сэтгүүл”-ийн редакц Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэ дугаартаа онцоллоо. Шинэчилсэн найруулгын төсөлд эргэж харах, засч өөрчлөх зүйлс өчнөөн анзаарагдлаа гэсэн утгатай шүүмжлэлийг салбарынхан хэлж байна. Салбарын мэргэжилтнүүдийн байр суурь, Ашигт малтмалын хуульд яг ямар өөрчлөлт яаж оруулах тухай санаа бодлуудыг багцаллаа. Геологич Ц.Мөнгөншагайгийн “Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна”, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаагийн “АМНАТ-ын асуудлаа шийдэхгүй бол Хармагтай, Цагаан суварга хэрэгжих боломжгүй” гэсэн ярилцлагуудыг сонирхоорой. Таны сонирхлыг татахаар хэрэгтэй мэдээлэл, баримтуудаар дүүрэн хуулийн шинэчлэлтэй холбоотой судалгаа, шүүмж, илтгэлүүд нийтлэгдлээ. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл тойрсон асуудлуудыг судлаач, шинжээчид хэрхэн харж буй нь эдгээр өгүүллээс тодорхой харагдана. “Баянголын төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний холболтын схемийн оновчлол” гэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл энэ дугаарт багтав. Шарын голын уурхайн ерөнхий инженер асан, ТЭХҮ-ийн дэд сайд асан, Монгол улсын гавьяат уурхайчин Загарын Төмөрбаатарын дурсамж тэмдэглэлийг манай сэтгүүл цувралаар хүргэхээр боллоо. Жирийн уурхайчны амьдралыг энгүүн сонирхолтойгоор бичсэн түүний дурсамжийг таны өмнө дэлгэе. “Уул уурхайн сэтгүүл”-ийн Эрхлэгч, инженер, сэтгүүлч Д.Дамба ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 5 -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь АМНАТ-ын зохистой хувь хэмжээний талаар судалгааны нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, олны анхаарал энэ зүгт төвлөрөх нь үү дээ гэх найдвар төрж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын талаар ямар байр суурьтай байгаа вэ? -Хууль гээд байгаа ч хуульдаа төвлөрөөд зүйл, заалтаар нь нарийвчлан судлаад ярьж суугаа нь цөөхөн байна. Бид “Монголын геологи хайгуул 2023” арга хэмжээг зохион байгуулахдаа онлайнаар, бичгээр, хэлэлцүүлгээр санал авлаа. Саналуудыг цэгцэлж боловсруулах шатандаа яваа учраас үр дүн нь хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар анзаарахад асуудлууд руугаа төвлөрч, бичгээр тодорхой санал өгсөн хүн маш цөөхөн. Өнөө ярьдаг, шүүмжилдэг асуудлаа л яриад байхаас биш хуульд ингэж туссан учраас ийм асуудал үүснэ, асуудлыг шийдэхийн тулд тэгэх учиртай, ингэх ёстой гэх мэтээр уг үндсээр нь ярихгүй байна. Суурь бичиг баримт нь цэгцтэй боловсруулагдаагүйн л илрэл байх даа. -Хуультай холбоотой тулгарч буй асуудлын гол цөм нь яг юундаа байна? -Асуудлыг жагсаавал урт юм болно. Тухайлбал АМНАТ. Одоо хүртэл АМНАТ салбарын том асуудал хэвээр байна. Хуулин дээр АМНАТыг тодорхой зохицуулсан зүйл байна уу гээд харахаар нэг асуудал бий. Ашигт малтмалуудыг олон улсын биржээр арилжаалахад анхаарна, заримыг нь Монголд дахь биржийн үнээр авна гэж байгаа. Гэтэл манай суурь үнэ далайн чанадын үнэтэй ойролцоо байдаг. Эрлийн ажлыг төрөөс хийнэ, хувийн хөрөнгөөр хийж болно гэдэг заалт байгаа. Шуудхан Ц.МӨНГӨНШАГАЙ: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна Геологич Ц.Мөнгөншагайтай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга тойрсон асуудлаар ярилцлаа.
Уул уурхайн сэтгүүл 6 хэлэхэд дахиад нэг шат дамжлага нэмэгдэж байна. Төрийн хяналт, зохицуулалт улам нэмэгдсэн хуулийн төсөл болжээ гэж харж байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль есөн дагалдах журам, 66 зүйл заалт, 11 бүлэгтэй. Харин шинэ төсөл 38 дагалдах журам, 76 зүйл заалт, 18 бүлэгтэй болохоор байна. Эрдэс баялгийн салбарын хөгжлийг хангахуйц давуу тал алга. Нэмэгдсэн зүйл заалт болгоны цаана хариуцлага, үүрэг нэмэгдэнэ. Тэр байтугай хайгуулын ажил хийхийн тулд байгаль орчны ерөнхий үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гэхчлэн дөрвөн өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болох юм билээ. Энэ нь эргээд үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ачаалал үүсгэнэ. Мөн Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв гэдэг байгууллага байгуулна гэж байна. Ахиад л нэг эрх, үүрэг нь тодорхойгүй байгууллагын бүтэц үүсгэж, төрийн аппаратыг нэмэхээс хэтрэхгүй. Чухал ашигт малтмал болон стратегийн орд гэсэн нэршил нэмэгдсэн байна. Стратегийн орд гэсэн ойлголт ямар байгаа билээ. Ямар нэг шийдэлгүй өчнөөн жил бугшсан том асуудал болчихсон яваа. Стратегийн ордоо шийдээгүй байж чухал ашигт малтмал гэсэн нэршил нэмчихвэл үл ойлголцол л нэмэгдэнэ. Тодорхой зохицуулаад өгөөч гэж байгаа зүйлийг энэ мэтээр олон салгах нь сайн зүйл биш. Хаалт, нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж байршуулсан байх ёстой. Баталгаагаар байршуулна гэж яриад байгаа ч биелэх боломж багатай. Одоо ямар нэгэн хаалтгүй байхад, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 84 хувь нь хөдлөхгүй байхад нэмчихээр юу болох вэ. Шилжүүлэхэд татвар авдаг зарчмыг хэрхэх талаар бас л тодорхой зохицуулалт алга. Аливаа нэг төсөл нэг үе шатыг дамжаад дараагийн үе шат руу ордог. Хайгуулын үе шат гэдэг тухайн төслийг бүтэн зургаар харвал бойжилтынх нь үе. Бойжилт нь дуусаад өсөлт ирэхэд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт хэрэгтэй болоход тухайн тусгай зөвшөөрөл, төслийн хувьд шинэ эзэмшигч шаардлагатай болдог. Шинэ хувь эзэмшигч оруулж ирэхгүйгээр дараагийн өсөлтийн үе шатандаа гарах боломжгүй. Энэ үе шатан дээр нь ирээдүйд олох ашгаас чинь, эсвэл өнгөрсөнд зарцуулсан зардлаас чинь татвар авна гээд байвал төслүүд эхний үе шатандаа нам гацах эрсдэлтэй. -Лицензийн наймаа гэх ойлголт эндээс
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 7 эхлэлтэй юм биш үү? -Лиценз наймаалах гэж нэрлэсээр байгаад гацаачихсан л даа. Гэтэл лиценз наймаалах гэдэг чинь тийм хүнд ойлголт биш. Тусгай зөвшөөрлөө бирж дээр гаргаад, хувь хувьцаагаа худалддагтай адилхан асуудал. Лиценз наймаалснаараа буюу соёлтой хэллэгээр төслийг хөгжүүлж хөрөнгө босгож, дараагийн хөрөнгө оруулагчид шилжүүлснээр өндөр өгөөж авах боломжтой. Улс, аж ахуйн нэгж, эзэмшигч иргэний хувьд ч өгөөжтэй ажил. Цаасан дээр мөнгө хийхийг хүмүүс муухай гэж ярьдаг. Зүй нь цаасан дээр мөнгө хийнэ гэдэг бизнесийн л нэг зарчим. -Уул уурхайн хөгжилд гацаа болдог нэг том асуудал бол орон нутаг. Энэ тал дээр ахиц дэвшилтэй зүйл заалт тусгаж уу, хуулийн төсөлд? -Ямар ч зохицуулалт алга. Ганц байгаа юм нь Ашигт малтмалын газрын төлөөлөгчийг аймгуудад байршуулна гэж байна. Төлөөлөгчийн газар байгуулснаараа ямар асуудлыг, яаж шийдэх нь тодорхойгүй. Миний харж буйгаар төлөөлөгчийн газарт дахиад л очиж бүртгүүлэх ч юм уу, төрийн аппаратыг данхайлгахаас өөр өгөөжгүй шийдэл. -Та түрүүн геологи, уул уурхайнхан товч тодорхой санал хэлэхгүй байна гэчихэв үү? -Тэгсэн. Ирсэн саналуудыг багцлаад харахад, манай салбарынхан өөрсдөө үнэхээр ойлголт тааруу байна. Ирүүлж буй санал, судалгааны материалаас одоо боловсруулчихаад буй хууль эрх зүйн баримт бичиг маань хүмүүс санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна гэх дүгнэлтэд л хүрлээ. Үзэл баримтлалын хувьд уншаад, дүгнэлт хийгээд, санал өгчих хэмжээнд нэгтгэгдээгүй хууль зүйн баримт бичиг болжээ. Үндсэндээ дутуу боловсруулагдсан гэсэн үг. -Дутуу дулимаг баримт бичиг боловсруулчихаад санал авна гээд яваа нь утгатай зүйл биш л юм байна...? -Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өмнөх хуулийн нөлөөллийн судалгааг хийх ёстой. Гэтэл үр дагаврын судалгаа дутуу хийгдчихэж. Судалгаа дутуу учраас өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хэмжээнд шийдлээ бичиж чадахгүй байна. Хоёрдугаарт юуг зохицуулах гээд байгаа вэ гэдэг процессын зураглал хийж үзээгүй байна. Шууд л хуулийн төслийн үг найруулга, хууль зүйн хэллэгийн тухай ярьдаг. Хууль боловсруулах процессыг зөрччихөөр яаж зөв зүйтэй хууль гарах вэ дээ. Нөгөөтээгүүр хуулийн төслийн үзэл баримтлал, судалгааг хийхдээ салбарынхантайгаа харилцалгүй, зөвхөн Уул уурхайн яамныхаа хэмжээнд ажилласан. Бусад оролцогч байгууллагыг оролцуулахгүй, ярилцахгүй, санал бодлоо хуваалцаагүй. Эсвэл хангалттай ярилцаагүй гэсэн үг. Маш том оролцогч байгууллага болох Байгаль орчны яам, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, эдийн засгийнхан, салбар дотроо ч ярилцаж, зөвшилцөх хэрэгтэй. Тэгж гэмээ нь цогц шийдэл болохоос биш Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд яваад одоогийн нөхцөлд сайжруулах боломжгүй. -Эндээс та яг ямар дүгнэлтэд хүрэв? -Бид нар зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг яриад байж болохгүй. Ашигт малтмалын тухай хууль аливаа нэг процессийг л зохицуулах гээд байгаа юм шүү дээ. Бидэнд алсыг харсан бодлогын бичиг баримт алга гэсэн дүгнэлтэд хүрлээ. Одоо байгаа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” дээр ийм тийм юм хийнэ гэсэн процессийг л бичсэнээс эрдэс баялгийн салбарын ирээдүйд ингэнэ тэгнэ гэсэн алсыг харсан бодлого алга. Тиймдээ ч манай мэргэжлийнхэн, бусад салбарынхан ч тэр нэг чиглэлд харж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд бид Ашигт малтмалын хууль гэсэн хүрээнд ярьж болохооргүй байна. Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгээ харьцуулах хэрэгтэй ч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна. Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна. Энэ нөхцөлүүдтэй харьцуулсан судалгаа бас л дутуу. Бид аль болох хөрөнгө оруулалт татаж, амжилт гаргаж байсан сайн туршлагаа харж хөгжих боломжтой зүг рүүгээ явах ёстой биз дээ. Энэ хуулийн төслөөс өмнөх шиг амжилт үзүүлж чадна гэх хүлээлт алга.
Уул уурхайн сэтгүүл 8 -Хуулийг боловсруулж, батлуулахад нийгэм улс төрийн нөхцөл байдал ч мэдээж нөлөөлнө. Нөлөөллийг хэрхэн харж байна вэ? -Эрдэс баялгийн салбарын бизнесийн орчинд нааштай нөлөө үзүүлэх хуулийг боловсруулж батлуулах нөхцөл байдал мөн үү, биш үү гэдгийг бодох ёстой. Учир нь манай салбарт төчнөөн хулгайч, дээрэмчид байгаа гээд зарлачихлаа шүү дээ. Нийгэмд “хулгайч нар хуулийг хулгайлах нь” гэдэг уур амьсгал бүрдчихсэн. Ийм үед мянган дэвшил авчирах хуулийг УИХ-ын танхимд хэлэлцээд нэмэргүй. Тэр дундаа сонгуулийн өмнө оруулахад батлагдахгүй байх, бүр дордуулсан хууль батлах магадлал маш өндөр. -Батлагдсан ч баллуурдсан мэт өөрчлөгдөх эрсдэл нь их л дээ? -Санал нийлж байна, батлагдлаа гэхэд асар их өөрчлөгдөнө. Үндсэн философи нь одоогийнхоосоо ч дордох магадлалтай. Хүч түрээд баталчихлаа гэхэд хэрэгжих магадлал бага. Миний санаагаар бол манай салбарынхан хууль эрхзүйн орчныг урагш нь ахиулах, давших тактик хэрэглэх биш, хамгаалах, өнөөдрийн түвшнээсээ бууруулахгүй байх бодлогыг баримтлах хэрэгтэй. Өмнөхөөс нь дордуулчихвал яах вэ гэх эмзэглэл байна. Маш сайн хууль оруулсан ч нэмэргүй. Өдгөө буруу эргэж буй энэ хүчирхэг араа өөрийнхөөрөө л аваад явчихна. -Сэдвээсээ жаахан хальчихад ужгирсан гэх хулгай луйврын шуугианыг хулгайч хулгайчаа бариарай гэдэг шиг л юм болж байна гэж хараад байгаа? -Хулгайчийг ярихаасаа өмнө хуулийн төсөлд байгаа нэр томьёог ярих нь зөв байх. Эрдэс баялаг гэдэг тодорхойлолт шинээр орж ирсэн. Баялаг гэдэг геологийн мэргэжлийн үг хэллэг мөн үү гэдэг эргэлзээтэй. Баялаг гэдэг юу юм бэ гэсэн асуулт тавиад харъя. Баялаг гэдэг тухайн хүний нөөц бололцоо, авьяас чадвар, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шингэсэн бүтээгдэхүүн. Байгалиараа хэвтэж байгаа зүйлийг баялаг гэж хэлж болохгүй. Бараг ардын аман зохиол шиг хэллэгийг хууль эрх зүйн баримт бичигтээ оруулчихаар дахиад л маргаан үүснэ. Ахиад л бялуу хуваах тухай яригдана. Наад зах нь нэр томьёоныхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүний хийдэг ажил биш. Мэргэжлийн бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Эрдэс баялаг гэж буруу нэршлээр нэрлээд сурсанд бид өөрсдөө буруутай. Газрын хэвлийд байгаа, хэмжээ дамжаа нь бүрэн тодорхойлогдоогүй зүйлийг таамагласан, тодорхойлсон баялаг гэж нэрлэнэ гээд өөрсдөө стандарт тогтоочихсон. -Оюу толгойн тухайд гэхэд олборлож баяжуулаад экспортлоход бэлэн болчихсон зэсийн баяжмалыг баялаг гэнэ, газрынхаа хөрсөн дор байгаа юмыг баялаг гэх нь учир дутагдалтай гэсэн үг үү? -Оюу Толгойд хоёр төрлийн баялаг байгаа. Нэг нь газрын хэвлийгээс гаргаад ирчихсэн зүйл. Нөгөө нь гаргаж ирж чаддаг бэлтгэгдсэн боловсон хүчин буюу хүн баялаг. Хүн баялаг хэдэн ч Оюу Толгойг ажиллуулж чадна. Тэр баялаг яаж үүсдэг вэ гэхээр ямарваа нэг юманд оролцож, хийж үзэж, алдаж онож байж л бий болдог. Хийлгэхгүй, хориод цагдаад байгаа нөхцөлд ямар баялаг үүсэх вэ дээ. Улс төрийн зүүний үзэлтнүүд тэгш хуваарилалт гэж яриад байгаа биз. Тэгш хуваарилж, хүртэх гэж оролцооны зарчим дээр ярьж байгаагаас биш манайхан шиг бялуу хуваах зарчим дээр яриагүй. Оюу Толгой бүх ажлаа туслан гүйцэтгэгчээр хийлгэдэг. Орон нутгийн иргэдийг сур, оролц гэх зарчмаар дэмжиж ажилладаг. Харин манайхан “Та нар зүгээр байж бай, энэ хэсгийг нь өгнө” гэсэн утгатай юм ярьдаг. Тэнд хэвтэж буй зүйлийг баялаг гээд бодчихсон учраас хуваах тухай яриад байгаа юм. Оролцоод хөлсөө авъя гэвэл оролцооны зарчим болно. Өөрөөр хэлбэл тэнд байгаа зүйлийг юу гэж ойлгохоос хамаараад хоёр өөр зам руу явж байгаа юм. -Үндсэн хуулиндаа газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэдэг байх аа? -Ашигт малтмал гэдэг зүйлийг ойлгохоосоо эхлээд л сууриараа алдаад яваад байна. Төрийн нийтийн өмч гээд заачихсан. Өмч гэж яг ямар тодорхойлолтыг хэлээд байгаа юм бэ гэдэг асуулт тавиад харъя. Өмч гэдэг миний хөдөлмөрийн үр дүнд, захиран зарцуулах эрхтэй болсон зүйлийг хэлдэг болохоос газрын хөрсөн доор орших хэн нэгний ухаж байгаа байгалийн нөөцийг нэрлэхгүй. Олборлож гаргаж ирээд төрийн өмчийг ашигласан татвар буюу “ ” Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгээ харьцуулах хэрэгтэй ч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 9 АМНАТ-ыг төлчихвөл тэр нь олборлосон хүний л өмч болох ёстой. -Геологийн салбарт дэмжлэг байхгүй учраас хүчгүйдэж байна гэх эмзэглэл байдаг юм билээ. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ, салбарын мэргэжилтний хувьд? -Миний хувьд бага дэмжээсэй л гэж боддог. Ер нь ямар ч салбарыг бага дэмжих хэрэгтэй. Тэгж байж л жамаараа хөгжих боломж үүснэ. -Геологийн салбар хүчгүйдэж байна гэх “гутрал”-ын өнгө аястай үнэлгээг тэгвэл хэрхэн ойлгох вэ? -Гутралын өнгө аяс гэдэг дээр бид өөрсдөө л буруутай. Нэгдүгээрт, геологичид маш олон хурал сургалт дээр төр зохицуулаад өгөөч гэдэг. Ямар ч салбар адилхан л даа. Төр зохицуулж, бодлогоор дэмжээч гэдэг. Гэтэл төрийн зохицуулах үйлдэл нь захиран тушаах, үүрэгжүүлэх, мөнгөөр зодох гэсэн гурван аргатай. Олон зохицуулалт орж ирэх тусам бизнесийн эрх чөлөөг хязгаарладаг. Геологи хайгуул өөрөө асар их эрсдэлтэй байхад эрсдэлийг нь зохицуулж байна гээд эрх чөлөөг нь улам хязгаарлаад байна. Үр дүнд нь ажиллах орчин нь таагүй болдог. Дээр нь тэр орчин нь байнга өөрчлөгдөж солигдож байдаг юм байна л гэж хараад байна. Нөгөөтээгүүр геологичдын хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа юм. -Яагаад? -Гол шалтгаан нь бид хөдөлмөрөө олон улсын зах зээл дээр гаргаж чадахгүй байна. Бидний үнэлэмж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг газар хийсэн тооцоо, судалгаа,тайлан хурлаар ороод батлав гэдэг тэмдэг дарагдаад зогсдог. Нөгөө төслүүд нь цаашаа үргэлжлээд олборлоод явахад үндсэн суурь бичиг баримт биш ямар нэг зөвлөлийг л давах зорилготой бичиг баримт үйлдэж байгаа учир төслүүд гацчихдаг. 80 хувь нь шүү. Нөөц бодогдоод ашиглалтын тусгай зөвшөөрөл болчихсон байгаа 1700-гийн 1400 нь зогсчихоод байж байна. Тэгэхээр ямар үнэлэмж байх вэ дээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг төрөөс олгох тэтгэмж, шагнал, эсвэл уурхайгаас хувь хүртэх юм шиг ойлгож болохгүй. Уурхайн төслийн бүх шат дамжлага, амьдралын мөчлөгт оролцоод явах нь бидний хөдөлмөрийн үнэлэмж юм шүү дээ. -Хаана очиж үнэлэгдэх юм бэ. Тэмдэг дарагдаад зогсоод байж болохгүй шүү дээ? -Олон улсын стандартын дагуу тайлангаа бичээд гаргачихвал аль нэг хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж л таарна. Геологичдын хөдөлмөрийн үнэлэмж тэнд бий. Хөдөлмөрөө үнэлүүлье гэж байгаа бол шууд тийшээгээ зорих ёстой. Хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь бид өөрсдөө. Энэ зөвхөн геологичдын асуудал биш, уул уурхайнхан, баяжуулалт, боловсруулалтынхан, тээвэр логистик, худалдаа, хөрөнгө оруулалтынханд ч хамаатай. Уулынхан, та нар хийхгүй байна л гэдэг. Үгүй, уулын тэр олон төсөл хөдлөх үндэс суурь нь юу юм бэ гэсэн асуултыг тавих учиртай. Товчхондоо хамтдаа хийх ёстой. Өнөөдөр тэр том хуульд анхаарал тавихаас илүү бидний хамгийн түрүүнд нөлөөлж чадах зүйл нь өөрсдийн үйл ажиллагааны стандартаа өөрчлөх явдал. Эрсдэл байгаа л даа. Олон улсын стандартаар тайлангаа бичдэг геологич цөөхөн. Хөрөнгө оруулалт ч их зарцуулна. Гэхдээ 80 хувь нь гацаж байснаас тодорхой хугацааны хүндрэлийг даваад гарчих хэрэгтэй. Тэгж байж дэлхийтэй нэг хэлээр ярьдаг болно. Шуудхан хэлчихэд бид илэрч байгаа үзэгдлийг л шүүмжлээд байна. Энэ үзэгдэл бидний буруу ойлголтоос болоод байдаг. Жаахан судлах хэрэгтэй. Оролцогч талууд нь гэхэд төр нэг талаас судлаад, нийгэм эсэргүүцээд, уул уурхай ухах гээд дайраад яваа юм шиг харагдаад байгаа юм. Магадгүй төрийн зүгээс ч юм уу, эрдэс баялаг гэж нэрлээд та нарт тарааж өгнө, дундаж давхаргыг дэмжинэ гээд байгаа нь оролцогч талуудыг тэнцвэргүй болгочихож байгаа юм. Нийгэм иргэд маань энэ бялууг хүртэнэ гээд үндсэндээ төрийн үйл ажиллагааны нэг хэсэг болчихсон. Салбар нь үндэсний дайсан ч юм шиг байдал үүсчихсэн. Ингээд ирэхээр гурвалжингийн тэнцвэр алдагдаж, нэг тийшээ чиглэсэн хүч үйлчлээд ирлээ. Энийг коммунизм л гэж нэрлэнэ шүү дээ. Үндэсний нийт бүтээгдэхүүний 50-60 хувийг зөвхөн төрийн компаниуд гүйцэтгэж байна. Нобелийн шагналт эдийн засагч Жозэф Стиглиц, барууны үндэсний гээд байгаа төрийн уул уурхай, газрын тосны компаниуд ардчилсан бус төрийн авлигын эх үндэс нь, дарангуйллын эдийн засгийн асар том бааз болдог гэж бичсэн байдаг. Бид яг тэр зүг рүү л явж байна. -Сүүлийн үед газрын ховор элемент дэлхийн анхааралд байна. Манай улсад газрын ховор элементийн багагүй нөөц бий гэх юм. Энэ бодит судалгаатай тооцоо юу, эсвэл бас л хэм хэмжээг нь тооцоолоогүй байж цээжээ дэлдээд байна уу? -Газрын ховор элементийн талаар би сайн мэдэхгүй ч тоон үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр явдаг гэх юм билээ. Гол нь байгаа, тогтоогдсон гээд байгаа нөөц маань эдийн засгийн хувьд хэр ашигтай юм бэ гэдэгт анхаарах ёстой. Гаргаад ирэхэд мөнгө олоод дэлхийтэй өрсөлдөөд явж чадах юм уу, үгүй гэдэг л хамгийн том асуулт. Тогтоогдсон нөөц маань хэзээ баялаг болох вэ гэдэг чинь өөр асуудал. Судалгаа хийх потенциал, судалгааны хэтийн төлөв боломж байгаа л байх. Гэхдээ Баян овоотой эсвэл олон улсад өрсөлдөхүйц хэмжээний юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй.
Уул уурхайн сэтгүүл 10 I. УДИРТГАЛ Баянголын төмрийн хүдрийн орд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт дахь “Хандгайт” нэртэй газарт оршино. 2021 оны байдлаар ордын хүдрийн нөөц нь бодитой болон боломжтой (В+С) зэргээр 91.2 сая. тн ба уурхайн төслийн хүчин чадал нь жилийн 3.5 сая.тн, ашиглалтын хугацаа 15 жил байхаар төслийн тооцооллыг хийсэн байна. Ордын чулуулгийн физик механик шинж чанарын судалгаанаас үзэхэд хүдрийн бат бөхийн коэффициент нь проф.М.М.Протодъяконовын баримтлалаар f=12-14 буюу бөх бөхдүү чулуулгийн ангилалд хамаарна. Тэсэлгээний ажилд энгийн найрлагатай тэсрэх бодис болон эмульсийн тэсрэх бодисыг ашиглан 10 м доголд завсрын түгжээстэй 12 м гүн цооногоор гүйцэтгэж байна. [1] Тэсэлгээний ажлын үр дүнд олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд үүнээс тэсэлгээний хэрэгслийн сонголт, удаашралын хугацаа, холболтын схем хэрхэн нөлөөлөхийг авч үзэх болно. Судалгаагаар тэсэлгээний ажилд цахилгаан бус тэслүүрийн системийг ашиглахаар тооцсон. Уг тэсэлгээний хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, ашиглалтын үеийн найдвартай байдал, холболт, аюулгүйн зайг удирдах, чулуулгийн бутлагдлыг сайжруулах боломжоороо галын болон цахилгааны аргаас илүү байдаг. Тэсэлгээний холболтын схем нь хөндлөн, дагуу, жишүү, трапец, шаантаг гэх мэтчилэн олон төрөл байна. Холболтын схем, удаашралын хугацааг оновчтой сонгосноор чулуулаг шидэгдэх чиглэлийг удирдах, тэсэлгээний дараа үүсэх нурлын өндөр, өргөнийг оновчтой тогтоох, тэсэлгээгээр үүсэх аюулгүйн зайг удирдах, эдийн засгийн хэмнэлт бий болгох зэрэг ач холбогдолтой. II. ОНОЛЫН ХЭСЭГ Тэсэлгээний ажлын үндсэн хэмжээсүүдийг International Society of Explosives Engineers (ISEE)-с гаргасан ISEE Blaster’s Handbook 18th Edition заасан аргачлалаар [2] тооцож үр дүнд тохирох тэсэлгээний хэрэгслийн сонголт хийж холболтын схемийн харьцуулалтыг боловсруулав. Тэслэгдэх чулуулгийн хэмжээ Цооног хоорондын зай БАЯНГОЛЫН ТӨМРИЙН ХҮДРИЙН ИЛ УУРХАЙН ТЭСЭЛГЭЭНИЙ ХОЛБОЛТЫН СХЕМИЙН ОНОВЧЛОЛ Х.Гэрэлбадрах1, Ө.Аварзэд2, Х.Ариунболд3, Г.Амартүвшин4, Л.Даваацэдэв5 Хураангуй Баянголын төмрийн хүдрийн ил уурхайн хүдрийн блок дээр хийх тэсэлгээний ажлын паспортыг боловсруулан аюулгүйн зайн хэмжээг бага байлгах зорилгоор цахилгаан бус тэслүүрийн систем ашиглах үеийн холболтын схемийг Orica ShopPlus програм хангамж ашиглан 4 хувилбараар тооцож технологийн болон эдийн засгийн үр дүнг харьцуулав. Түлхүүр үг: холболтын схем, удаашралын хугацаа, тэсэлгээний ажлын паспорт, тэсрэх материал • 1ШУТИС, ГУУС-ийн, Уул уурхайн ашиглалтын технологи IV курсын оюутан • 2ШУТИС, Уул уурхайн ашиглалтын инженер • 3ШУТИС, ГУУС-ийн Уул уурхайн ашиглалтын технологи II курсын оюутан • 4ШУТИС, ГУУС-ийн, Уурхайн технологийн салбарын багш • 5Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн зөвлөх инженер ШУТИС-ийн ГУУС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэл
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 11 Цооногийн урт а – цооног хоорондын зай, м К - чулуулгийн төрлөөс хамаарах коэффициент, мс/м Зөөлөн чулуулагт: 6–7 Дунд зэрэг бат бэхтэй чулуулагт: 5-6 Хатуу чулуулагт: 4-5 Маш хатуу чулуулагт: 3-4 Эгнээ хооронд удаашрах оновчтой хугацаа t=K*в,мс (9) в – эгнээ хоорондын зай, м К – чулуулгийн төрлөөс хамаарах коэффициент, мс/м Зөөлөн чулуулагт: 6–7 Дунд зэрэг бат бэхтэй чулуулагт: 7-10 Хатуу чулуулагт: 10-13 Маш хатуу чулуулагт: 13-20
Уул уурхайн сэтгүүл 12 III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ Тэсэлгээний ажлын үндсэн хэмжээсүүдийг ISEE Blaster’s Handbook 18th Edition заасан аргачлалаар [2] тооцсон үр дүнг Баянголын уурхайн тэсэлгээний ажлын бодит хэмжээсүүдтэй харьцуулав. 5-р хүснэгт. Тэсэлгээний ажлын үндсэн хэмжээсүүд Харьцуулалтаас харахад тооцоогоор гарсан цооног болон эгнээ хоорондын зайн хэмжээ бодит үзүүлэлтээс 1.5 дахин их байна. Уг зөрүүнээс хамаарч тооцоогоор гарсан тэсрэх бодисын хувийн зарцуулалт бодит зарцуулалтаас 2 дахин бага, нэг блокод ногдох цооногийн тоо 2.3 дахин бага байна. Энэ нь тэсэлгээний ажилд зарцуулах тэсрэх бодисын хэмжээг 2 дахин нэмэх, өрөмдлөгийн ажлын зардлыг 2.3 дахин бууруулах боломжтой байхаар харагдаж байна. Цооногийн бүтцийн хувьд тооцоогоор гарсан үр дүн бодит үзүүлэлтээс 3 хувийн зөрүүтэй буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзэж болохоор байна. Судалгааны хүрээнд тооцоогоор гарсан тэсэлгээний ажлын үндсэн хэмжээст тулгуурлан цооног болон эгнээ хооронд удаашрах оновчтой хугацааг (8), (9) томьёогоор тодорхойлсон үр дүнг 6-р хүснэгтэд үзүүлэв. 6-р хүснэгт. Цооног болон эгнээ хооронд удаашрах оновчтой хугацаа д/д Үзүүлэлт Хэмжих нэгж Тооцооны үзүүлэлт Бодит үзүүлэлт 1 Тэслэгдэх чулуулгийн хэмжээ м3 30000 30000 2 Блокийн урт м 100 100 3 Доголын өндөр м 10 10 4 Блокийн өргөн м 30 30 5 Цооногийн диаметр м 0.165 0.165 6 Эгнээ хоорондын зай м 5.3 3.5 7 Цооног хоорондын зай м 6.1 4.0 8 Цооногийн урт м 12 12 9 Илүү өрөмдлөгийн урт м 2 2 10 Цэнэгийн урт м доод 4 м, дээд 2.7 м, нийт 6.7 м доод 4 м, дээд 2.5 м, нийт 6.5 м 11 Түгжээсний урт м завсарын 2.5 м, дээд 2.8 м, нийт 5.3 м завсарын 2.5 м, дээд 3 м, нийт 5.5 м 12 1 м цооногийн багтаамж кг/м 28.2 25 13 Цооногт орох тэсрэх бодисын хэмжээ кг 189.5 162 14 Тэсрэх бодисын хувийн зарцуулалт кг/м3 0.59 1.2 15 Блок дахь эгнээний тоо ш 6.0 9.0 16 Нэг эгнээнд ногдох цооногийн тоо ш 16.0 25.0 17 Блок дахь цооногийн тоо ш 96.0 225 18 Тэсэлгээний ажилд шаардагдах нийт тэсрэх бодисын хэмжээ кг 18192 36450 д/д Үзүүлэлт Хэмжих нэгж Хэмжээ 1 Цооног хооронд удаашралын оновчтой хугацаа мс 24.4 2 Эгнээ хооронд удаашралын оновчтой хугацаа мс 63.4 Тооцооны үр дүнгээс хамаарч цооног хоорондын зай 6.1 тул 25 мс удаашралтай 7 м урт гадаргын холбогч блоктой гуурс, эгнээ хоорондын зай 5.3 тул 67 мс удаашралтай 6 м урт гадаргын холбогч блоктой гуурс тус тус ашиглах нь оновчтой гэж үзэв. Тэсэлгээний галыг богино долгионы алсын удирдлагын системээр өгнө. Гал өгөх алсын удирдлагатай төхөөрөмжийг тэсэлгээний блокоос 250 м-ийн зайд аюултай бүсийн гадна хамгаалалттай байрлуулна. Тэсэлгээний холболтын схемийг Orica SHOTPLUS програм хангамж ашиглан дагуу эгнээгээр холбох, жишүүгээр холбох, эгнээ хооронд зиг загаар холбох, шаантаг хэлбэрээр холбох нийт 4 төрлийн схемүүдийг [3] авч харьцуулав. Холболтын схем 1 - Дагуу эгнээгээр холбох схем Гадаргын үндсэн холболт дагуу эгнээгээр хийгдэнэ [3] . Нүүрний эгнээний захын цооногоос гал өгч цооног хоорондын удаашралын хугацааг 25 мс, эгнээ хоорондын хоорондын удаашралын хугацааг 67 мс байхаар тооцсон. Уг холболтын схемийг ашиглах үед эгнээ хооронд 10 ш гадаргын холбогч блоктой гуурс, цооног хооронд 86 ш гадаргын холбогч блоктой гуурс ашиглахаар байна.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 13 Дээрх холболтын схемээр тэслэхэд чулуулаг жишүү байдлаар шидэгдэх бөгөөд нурал задгай, намхан үүсэх боломжтой. Уг тохиолдолд ажлын талбайн өргөн их болж экскаваторын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ. Холболтын схем 2 – Жишүү холболтын схем Гадаргын үндсэн холболт жишүү хийгдэнэ [3]. Нүүрний эгнээний захын цооногоос гал өгч цооног хоорондын удаашралын хугацаа 25 мс, эгнээ хоорондын хоорондын удаашралын хугацаа 67 мс байна. Уг холболтын схемийг ашиглах үед эгнээ хооронд 74 ш гадаргын холбогч блоктой гуурс, цооног хооронд 22 ш гадаргын холбогч блоктой гуурс ашиглахаар байна. Дээрх холболтын схемээр тэслэхэд чулуулаг жишүү байдлаар шидэгдэх бөгөөд нурал бөөн, өндөр үүсэх боломжтой. Уг тохиолдолд ажлын талбайн өргөн бага болж экскаваторын бүтээлд эергээр нөлөөлөх боломжтой. Холболтын схем 3 – Эгнээ хооронд зиг заг холбох схем Гадаргын үндсэн холболт дагуу эгнээгээр хийгдэнэ гэхдээ 67 мс удаашралтай голын хоёр эгнээ зиг заг хэлбэрээр холбогдоно [3]. Нүүрний эгнээний голын цооногоос гал өгч цооног хоорондын удаашралын хугацаа 25 мс, эгнээ хоорондын хоорондын удаашралын хугацаа 67 мс байна. Уг холболтын схемийг ашиглах үед эгнээ хооронд 11 ш гадаргын холбогч блоктой гуурс, цооног хооронд 84 ш гадаргын холбогч блоктой гуурс ашиглахаар байна.
Уул уурхайн сэтгүүл 14 Дээрх холболтын схемээр тэслэхэд чулуулаг дагуу эгнээгээр шидэгдэх бөгөөд нурал 1-р хувилбараас илүү задгай үүсэх боломжтой. Уг тохиолдолд ажлын талбайн өргөн их болж экскаваторын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ. Холболтын схем 4 – Шаантаг хэлбэрээр холбох схем Гадаргын үндсэн холболт шаантаг хэлбэрээр холбогдоно [3]. Нүүрний эгнээний голын цооногоос гал өгч цооног хоорондын удаашралын хугацаа 25 мс, эгнээ хоорондын хоорондын удаашралын хугацаа 67 мс байна. Уг холболтын схемийг ашиглах үед эгнээ хооронд 20 ш гадаргын холбогч блоктой гуурс, цооног хооронд 75 ш гадаргын холбогч блоктой гуурс ашиглахаар байна. Дээрх холболтын схемээр тэслэхэд чулуулаг шаантаг буюу гурвалжин хэлбэрээр шидэгдэх бөгөөд нурал доголын дунд хэсэг рүү задгай, бөөн үүсэх боломжтой. Уг тохиолдолд ажлын талбайн өргөн их байхаас гадна экскаваторын орлын өргөн жигд бус гарна. Энэ нь экскаваторын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх ба бүтээлд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Дээрх 4 хувилбар тус бүрд ногдох тэсрэх материалын хэмжээг тодорхойлж зарцуулалтыг 7-р хүснэгт, зардлын хэмжээг 8-р хүснэгтэд тус тус харьцуулж үзүүлэв.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 15 7-р хүснэгт. Тэсрэх материалын зарцуулалт Дээрх харьцуулалтаас үзэхэд 2-р хувилбар буюу жишүү холболтын схем ашиглах үед 1 м3 хүдэр тэслэх өртөг 1273.0 төг буюу хамгийн бага зардал гаргахаар байна. ДҮГНЭЛТ 1. Тэсэлгээний ажлын үндсэн хэмжээсүүдийг тооцсон тэсрэх бодисын тооцооны хувийн зарцуулалт нь тэсрэх бодисын бодит хувийн зарцуулалтаас 2 дахин бага, нэг блокод ногдох цооногийн тоо 2.3 дахин бага байна. Энэ нь тэсэлгээний ажилд зарцуулах тэсрэх бодисын хэмжээг 2 дахин нэмэх, өрөмдлөгийн ажлын зардлыг 2.3 дахин бууруулах боломжтой байхаар харагдаж байна. 2. Жишүү холболтын схемээр тэслэхэд нурлыг бөөн, өндөр үүсгэж ажлын талбайн өргөнийг багасгах, улмаар экскаваторын шилжилт хөдөлгөөнийг бууруулж бүтээлд эергээр нөлөөлөх боломжтой ба 1 м3 хүдэр тэслэх өртөг 1273.0 төг буюу хамгийн бага зардал гаргахаар байна. Энэ нь бусад хувилбаруудаас технологи болон эдийн засгийн хувьд илүү давуу талтай холболтын схем болж байна. Тэсрэх материал Хэмжих нэгж 1-р хувилбар 2-р хувилбар 3-р хувилбар 4-р хувилбар Эмульсийн тэсрэх бодис кг 18192 18192 18192 18192 Өдөөгч - 500 гр, ш 192 192 192 192 Цооногийн тэслүүртэй гуурс, 16 м, 500 мс ш 96 96 96 96 Цооногийн тэслүүртэй гуурс, 6 м, 500 мс ш 96 96 96 96 Гадаргын холбогч блоктой гуурс, 7 м, 25 мс / цооног хооронд/ ш 86 22 84 75 Гадаргын холбогч блоктой гуурс, 6 м, 67 мс / эгнээ хооронд/ ш 10 74 11 20 Холболтын шугамын цохилтын долгион дамжуулах гуурс м 250 м - 1 багц 250 м - 1 багц 250 м - 1 багц 250 м - 1 багц Дээрх харьцуулалтаас үзэхэд цооног хооронд хэрэглэх гадаргын холбогч блоктой гуурс 1-р хувилбарт хамгийн их (86 ш), 2-р хувилбарт хамгийн бага (22 ш) зарцуулахаар байна. Харин эгнээ хооронд хэрэглэх гадаргын холбогч блоктой гуурс 1-р хувилбарт хамгийн бага (10 ш), 2-р хувилбарт хамгийн их (74 ш) тус тус зарцуулахаар байна. 8-р хүснэгт. Тэсрэх материалын зардлын харьцуулалт Тэсрэх материал Нэгж үнэ, ₮ 1-р хувилбар 2-р хувилбар 3-р хувилбар 4-р хувилбар Эмульсийн тэсрэх бодис, мян.төг 1800 32,745.6 32,745.6 32,745.6 32,745.6 Өдөөгч - 500 гр, мян.төг 20200 3,878.4 3,878.4 3,878.4 3,878.4 Цооногийн тэслүүртэй гуурс, 16 м, 500 мс, мян. төг 6540 627.8 627.8 627.8 627.8 Цооногийн тэслүүртэй гуурс, 6 м, 500 мс, мян. төг 3930 377.3 377.3 377.3 377.3 Гадаргын холбогч блоктой гуурс, 7 м, 25 мс / цооног хооронд/, мян.төг 5610 482.4 123.4 471.2 420.7 Гадаргын холбогч блоктой гуурс, 6 м, 67 мс / эгнээ хооронд/, мян.төг 5005 50.1 370.4 55.1 100.1 Холболтын шугамын цохилтын долгион дамжуулах гуурс, мян.төг 66000 66.0 66.0 66.0 66.0 Тэсэлгээнд шаардагдах нийт материалын зардал, мян. төг 38,227.6 38,188.9 38,221.4 38,215.9 Тэслэгдэх уулын цулын хэмжээ, м3 30,000 30,000 30,000 30,000 Өртөг, төг/м3 1,274.3 1,273.0 1,274.0 1,273.9 НОМ ЗҮЙ [1] Баянголын төмрийн хүдрийн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл., УБ., 2021 он. [2] ISEE Blaster’s Handbook 18th Edition., 2014. [3] Nonel shot pattern guide., Dyno nobel., 2006.
Уул уурхайн сэтгүүл 16 АМНАТ-ЫН ЯЛГААТАЙ ХУВИЛБАРУУД ДЭЭРХ ЗАРДАЛ-ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 17
Уул уурхайн сэтгүүл 18 ЗЭС МОЛИБДЕНИЙН УУРХАЙН ТӨСӨЛ НҮҮРСНИЙ УУРХАЙН ТӨСӨЛ ХАЙЛУУР ЖОНШНЫ УУРХАЙН ТӨСӨЛ
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 19 Н.Алгаа: АМНАТ-ЫН АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ БОЛ ХАРМАГТАЙ, ЦАГААН СУВАРГА ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, инженер металлургч, эрх зүйч Н.Алгаатай ярилцлаа. -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас анхаарал татахуйц заалт гэвэл юуг онцлох вэ? -Хайгуулын лицензийг гурван жилээр олгодог хэвээрээ байгаа. Хуучин жил болгон төлөвлөгөөг нь үзэж,тайлан авдаг байсан болсон шинэ хуулийн төсөлд төлөвлөгөөг гурван жилээр, тайланг жил болгон авахаар тусгажээ. Төлөвлөгөөг гурван жилээр авахдаа графикчилж шийдэх хэрэгтэй. Гэхдээ шахаж болохгүй. Компаниуд гурван жил хийх ажлаа мөнгө санхүүтэйгээ зохицуулж төлөвлөх учиртай. Харин тайланг жил бүр авахад асуудалгүй. Гурван жил дуусаж, сунгуулах хугацаа болоход амлалтаа хэр биелүүлсэн бэ гэдгийг нь харах хэрэгтэй. Амлалтаа биелүүлж чадаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах зарчмаар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл дээр хариуцлагатай хандах цаг болсон. Төлөвлөсөн амласан бол хийх ёстой. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй байж болохгүй. Төлөвлөгөө нь хөрөнгө мөнгөтэйгөө уялдах шаардлага бий. Зардлын доод хэмжээг алга болгож, хариуцлагажуулмаар байгаа юм. Амлалтаа биелүүлбэл лицензийг нь сунгаад явах хэрэгтэй. Нэгдүгээр үзэл баримтлал нь энэ. Энгийнчилбэл, төлөвлөгөөг үүрэг амлалт гэж нэрлээд байгаа юм. Тусгай зөвшөөрлийн эзэмшил, үүрэг хариуцлага нь ийм хэмжээний ажлыг гурван жилийн хугацаанд хийнэ гэх амлалт. Дараагийн гурван жилд ч ялгаагүй зарчим барих учиртай. Төлөвлөгөөг зөвхөн хүргүүлнэ. Хянагдахгүй гэсэн үг. Тайлангуудыг гурав дахь жил дээр нь дүгнэж, үнэлгээ хийгээд сонгогдох сонгогдохгүйг нь шийддэг зарчим руу орвол зүгээр. Хоёрдугаарт сонгон шалгаруулалт дээр тодорхой мэдээллийн дагуу тийм ажлыг тэгж хийх ёстой гэх шаардлагыг Засгийн газрын байгууллагууд тогтоож өгөх шаардлагатай. Амласан мөнгө нь татварт биш газарт зарцуулах учиртай. Өнөөдрийн хувьд сонгон шалгаруулалт гэдгийг мөнгөөр уралдуулах зүйл болгочихсон. Өнөө мөнгийг нь улсын төсөвт авч байгаа. Мөнгө нь газартаа шингэж байж эерэг нөлөө гарна. Дахиад хэлэхэд эхний гурван жил цуцлахгүй, тэрнээс хойш амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцож, цуцалдаг жишиг тогтоочихвол тун зүгээр. Төр хойноос нь хөөцөлдөөд байх шаардлагагүй. Амласан ажлаа ирсэн тайлангаар нь нотлоод явахад болохгүй юмгүй. -А лицензүүдийг ашиглахгүй байна гэх шүүмжлэл бий. Энэ талаар хуульд ямар гарц гаргалгаа тусгагдвал зүгээр вэ? -Хоёр янзын аргаар хандаж болно. Шинэ хууль гарсны дараа уулын ажлын төлөвлөгөөгөө ирүүлээгүй 5-10 жил болсон компаниудыг олон нийтэд шууд зарлах хэрэгтэй. Комисс гаргаад нөхцөл байдлыг нь судлаж, яагаад ажил хийгдээгүйг нь тогтоох учиртай. Эсвэл шинэ хуулийн дагуу хоёр, гурван жил бэлтгэлийг нь хангуулж байгаад таван жил тутамд уулын ажиллагааны төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлүүлэх үүрэг өгмөөр байгаа. Чадахгүй бол цуцлах хэрэгтэй. Олон лиценз олгочихлоо яах вэ гэж суух шаардлагагүй. Яасныг нь судалж мэдэх үүрэг нь яам агентлагынх шүү дээ. Эсвэл төлбөрийг нь нэмчихэж болно. Шинэ хуулинд 10-20 жил гэж тусгасан байна билээ. Ухралт байж болохгүй. 10-20 жилээр олгоно гэвэл субьектив хамааралтай болно. ТЭЗҮ-ийг үндэслэнэ л гээд байгаа юм. Гэвч өнөөдрийн ТЭЗҮ ямар байгаа билээ. Хугацаа, хэмжээ тогтоочихоор эрх зүйн үр дагавартай баримт бичиг мөн үү, биш үү гэдэг маш том асуудал. Ямар нөөцөн дээр Шинэ хуулийн гол үзэл санаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үүрэгжүүлэх явдал
Уул уурхайн сэтгүүл 20 ТЭЗҮ бодогдох вэ, тухайн хүн А лиценз авах гээд жижиг ТЭЗҮ дээр төлөвлөгөө гаргачихсан байвал А зөвшөөрөл өгөх юм уу гэх мэтчилэн “марзан” асуудлууд гарна. Өнөөдөр 1500 орчим лиценз байгаагийн 300 гаруй нь амьтай, бусад нь царцчихсан яваад анхаарал хандуулж асуудлыг шийдэх хэрэгтэй. -Хуулийн гол үзэл санааг цөөн үгээр тодотгооч гэвэл та юу хэлэх вэ? -Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үүрэгжүүлэх явдал их чухал. Амлалт авахуулаад, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх ёстой. Засгийн тухайд тусдаа байдлаар оролцмоор байгаа юм. Юм болгоныг шүүрч аваад оролцож баталдаг биш, өөрсдөөр нь хийлгүүлээд үнэлдэг, чадахгүй бол цуцалдаг байх хэрэгтэй. Хайгуулын лицензийг төлбөргүй шууд шилжүүлдэг байсан. 2006 онд аавдаа, охиндоо шилжүүлбэл ингэнэ тэгнэ, үгүй бол татвар авна гээд баахан хязгаарлалт тавьчихсан. Жишээ нь Оюу Толгой төсөл гэхэд л хязгаарлалт байхгүй үед эзэмшигчийн хувьд гурав дамжиж байж нээгдсэн. Хязгаарлалттай байсан бол хэцүү. Хайгуулын лицензийн тухайд баялаг нь нээгдээгүй учраас үнэлэх боломжгүй. -Хуулийг батлангуутаа шууд хэрэгжүүлэх гээд байдаг тал анзаарагддаг. Ашигт малтмалын хуулийн тухайд хугацаа өгөх ёстой гэсэн байр суурь бий. Та юу гэж бодож байна вэ? -Хуулийг дор хаяж зургаан сар юм уу жилийн дараа мөрдөх хэрэгтэй. Тэр хооронд бэлтгэлээ хангах гэж том асуудал бий. Хуулиа сайн хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэгчдэд хуулиа сурталчилж, ойлгуулах нь их чухал. “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдээд 10 хоносны дараа хүчин төгөлдөр болгомооргүй байгаа юм. Нөгөөтэйгүүр орон нутгийн тухайд урт хугацаанд маргаан гаргахгүйн тулд Засгийн газраас аймаг, сум, багуудын иргэдийн хуралд ямар газар байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Өгөгдсөн хугацаанд овоо тахилгатай, шүтдэг сүсэлдэг газруудыг нь тодорхой болгоод бусад газарт нь шууд лиценз олгох хэрэгтэй. -Тусгай хамгаалалттай газрууд гэх нэрийн дор олон лиценз гацдаг. Энэ асуудлын бодитой зөв шийдэл нь юу бол? -Тусгай хэрэгцээт, орон нутгийн тусгай хэрэгцээт гээд хязгаарлалт тавьчихдаг. Тусгай хэрэгцээт газар гэж юу болох, тусгай хэрэгцээтэй газар мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Зөвшөөрлийн эрхийг орон нутагт 5-10 жилээр шийдэж, 25 байгаа талбайгаа томсгох эрэлт хэрэгцээ үүсчихлээ. Хайгуул хийх талбайгүй болчихлоо шүү дээ. Түүнээс гадна орон нутагт лиценз цуцлах, сонгох гээд шүүхийн маргаан их гарах юм. Яам энэ маргааныг шүүхээс өмнө шийддэг бүтэцтэй болох хэрэгтэй. Хөдөлмөрийн маргаан “ ” -Ашигт малтмалын ашигласны төлбөр дээр жишиг үнийн төлбөр гэж том асуудал бий. Өнөөдөр хоёрхон компани бүтээгдэхүүнээ биржээр худалдаж байна. Бусад нь яах вэ, биржээр худалдахгүй бол ямар үнээр худалдах вэ, ахиад жишиг үнэ рүү явах уу гэх мэт асуулт байгаа. Биржээр худалдахгүй бол гэрээний үнээр явж магадгүй. Олон улсын зах зээлийн үнийг баримтлах гэхээр жишиг үнэ рүү орчих гээд байна. Жишиг үнэ гэдэг маргаан шүүхээс салж өгөхгүй яваа. Ашигт малтмалын тухай хуулиас үүдсэн хамгийн том асуудал энэ л дээ.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 21 таслах комиссорхуу юм байгуулж, салбарын яам нь эвлэрүүлэн зуучлах маягаар ажилламаар санагддаг. Учир начрыг нь олоод шийдчихдэг болчихвол бүр сайн. Бүр болохгүй маргааныг шүүх рүү шилжүүлэх хувилбарыг сонгомоор байгаа юм. Товчхондоо мэргэжлийн хүрээнд эхний хяналт, зохицуулалтаа хийж, шүүхдээд байх асуудал мөн эсэхийг нь тогтооно гэсэн үг л дээ. Ийм санал оруулаад байна. -Хуулийн төслийн хувьд урагшлалт бус ухралт дөнгө болохоор зүйл заалт байна гэх шүүмж сонсогдох боллоо. Энэ талаар таны байр суурийг сонсъё? -Ашиглалтын лицензийн хугацааг 10-20 жил болгоно, 10 байх уу 20 байх уу гэдгийг ТЭЗҮийг үндэслэж шийднэ гэж байна. Манай мэргэжлийн холбоод дүрэм гэж яриад байдаг. Дүрэм, журам, гарын авлагаа бүгдийг нийлүүлээд багц дүрэм гээд баахан юм жагсаачихаж. Хэн нь юу батлах нь тодорхойгүй байна л даа. Тодорхой болгохгүй бол дараа нь хуулиа давсан баахан журам гарах эрсдэлтэй. Товчхондоо хууль хэрэгжүүлэх журмыг хуультай нь хамт батлах хэрэгтэй. Эсвэл тэр журам юуг давж болохгүйг зааж өг. Аюулгүй ажиллагааны дүрэм энэ тэрийг яамаар батлуулна гэх юм. Яамны баталсан дүрмийг хэрхэн хэрэгжиж буйг хэн хянах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Яаман дээр ирсэн мэргэжлийн хяналт хянах уу гэх мэт эргэлзээ бий. Бас л нэг улаан кант болох уу гэхчлэн эргэлзээтэй зүйл байна. Түүнээс гадна тусгай зөвшөөрлийг цөөлнө гэсэн ч нэмэгдээд байна л даа. Гурван тусгай зөвшөөрөл байна гэсэн ч дөрөв болчихлоо. Угтаа тусгай биш, энгийн зөвшөөрөл гэхэд л болчих юм. Тусгай зөвшөөрөл гэж лицензээ л тодотгоё. -Тусгай зөвшөөрлийн тухай хууль бас өөрчлөгдсөн биз дээ? -Энгийн болон тусгай зөвшөөрөл гэж хоёр салсан. Баяжуулалтын зөвшөөрлөө энгийнээр өгөх хэрэгтэй. Тусгай гэхийг бодвол яамнаас зөвшөөрлийг нь олгох бололтой. Би хуучин ажлын хэсэгт байхдаа зүгээр зөвшөөрөл гэчихээч гэсэн санал хэлж л байсан. Мөн ТЭЗҮ хийдэг хүмүүст тусгай зөвшөөрөл олгоно л гэнэ. Нөөцийн тайлан, ТЭЗҮ, зураг төсөл хийдэг хүмүүст тусгай зөвшөөрөл олгоно гэвэл тусгай зөвшөөрлийн бас нэг систем үүснэ. Барилга хөгжлийн төв тусгай зөвшөөрөл гэж өгөөд байдаг шиг л юм болох гээд байх шиг. Тусгай зөвшөөрлүүдтэй болчихвол юм хийж чадахгүй. Төрөөс зөвшөөрөлтэй болчихоор АН шиг л тамганы хэрэгтэй болчих гээд байна. Төрийг тамгаар төлөөлүүлж шүтэж байна л даа, улсаараа. Тамга Чингис хааны хасбуу тамгаас уламжлалтай эд байх. Гадаадад гарын үсэг байхад л хангалттай байдаг. -Жишиг үнэ том асуудал хэвээр байна. Жишиг үнэ дээр байр сууриа хуваалцаач? -Ашигт малтмалын ашигласны төлбөр дээр жишиг үнийн төлбөр гэж том асуудал бий. Өнөөдөр хоёрхон компани бүтээгдэхүүнээ биржээр худалдаж байна. Бусад нь яах вэ, биржээр худалдахгүй бол ямар үнээр худалдах вэ, ахиад жишиг үнэ рүү явах уу гэх мэт асуулт байгаа. Биржээр худалдахгүй бол гэрээний үнээр явж магадгүй. Олон улсын зах зээлийн үнийг баримтлах гэхээр жишиг үнэ рүү орчих гээд байна. Жишиг үнэ гэдэг маргаан шүүхээс салж өгөхгүй яваа. Ашигт малтмалын тухай хуулиас үүдсэн хамгийн том асуудал энэ л дээ. -АМНАТ буюу роялтигийн асуудал хэрхэн шийдэгдэхээр байна вэ? -АМНАТ тооцох суурь хэрэгтэй. Уг нь зах зээлийн оронд гэрээний үнэ л байдаг. Манайхан болохоор нурмаг ачааны орлого дээр Номхон далайн орны үнийг жишээд байдаг. Жишиж болно. Жишихийн тулд ачиж тээхэд гаргах зардлыг хасах ёстой. Олон улсын худалдааны байгууллага худалдааны нөхцөлийг хилийн үнийг ачуулах тал хариуцна, хилээс цаашихыг худалдаж авсан тал хариуцна гэх мэтээр тодорхойлчихсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын нөхцөлөөр хилийн үнээ тогтоодог. Хилээс цааш бид тээвэр хийж чадахгүй. Орос, Хятад хоёртой транзит тээврийн зохицуулалтгүй. Оростой үүсгэсэн нэг харилцаа бий л дээ. Владивостокоор явбал 60 хувь хөнгөлнө гэсэн заалттай. Гэхдээ насан туршынх биш, нэг л өдөр хөнгөлөлтөө цуцалчихвал яах вэ. Тиймээс хамгийн богино замаа сонгоно. Хэрвээ тухайн боомт хүртэл тээвэрлэж чаддаг бол манай АМНАТ тооцогдоно гэсэн үг л дээ. Импортоор юм худалдаж авахад зам тээврийн зардал, гаалийн татварыг тооцож авдагтай адилхан. Гэтэл бүтээгдэхүүнээ хил дээр өгчихөөд Засгийн газар АМНАТ -аа далай дээр очсон жишиг үнээс тооцож авдаг. Жишиж болно. Гэхдээ жишихийн тулд тодорхой аргачлал хэрэгтэй. Ямар нөхцөлд байгаагаа бодолцох ёстой. Жишнэ гэхээр шууд баримтална гэсэн үг биш. Нүүрсэн дээр бид Хятадын манай хил дээр зарлаж байгаа вэбсайтын үнийг баримтладаг. Манай гурван боомт дээр хятадууд нүүрсний үнийг өөрсдөө зарладаг. Хамгийн марзан нь бид өмнөх сарынх нь зарласан үнийг харж байгаад энэ сарынхыг зарладаг. Харин жоншны үнийг хятадууд зарладаггүй. -Өсөн нэмэгдэх ашгийн тухайд юу хэлэх вэ? -Бүх ашигт малтмалынх 5 хувь, ганцхан зэсэн дээр 30
Уул уурхайн сэтгүүл 22 гэж байгаа ч 35 хувь болж нэмэгдчихээд байна. Эрдэнэт үйлдвэр бодитоор 16-17 хувиар төлдөг. Оюу Толгойн тухайд гэрээнд тусгасан учраас таван хувиа төлдөг. Саяхан Уул уурхайн үндэсний ассициоци Монгол орны таван ашигт малтмалыг 10 оронтой харьцуулсан судалгаа хийсэн байна лээ. Борлуулалтын үнэлгээнд суурилсан орнуудтай харьцуулахад таван хувь гэдэг дундаж юм байна. Сүүлд урт нэртэй хуулиар өсөн нэмэгдүүлсэн юм. Оюу Толгой төслийн өсөн нэмэгдэх ашгийн татвар таван хувь байгаагүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан. Цагаан суварга, Хармагтай зэрэг Эрдэнэтээс хамаагүй бага нөөцтэй дунд хэмжээний төслүүдийг дэмжихийн тулд АМНАТ-т анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид татварын хувьд аль бололцоотой газар руу явах нь тодорхой. Судалгаанаас харахад ажиллаж буй төслийн хөрөнгө оруулалтын дотоод үр өгөөж 9 хувьтай байна. Хэрэв 5-7 хувь болговол 13-14 хувьд хүрнэ. 20 хувь хүрэхгүй гэсэн үг. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагч ирнэ гэхэд эргэлзээтэй. -Дараагийн зэсийн орд нээгдэх боломжийг хаагаад байна гэж үү? -Тийм, бэлэн болчихсон жижиг дунд үйлдвэр, зэсийн ордууд хөрөнгө оруулалт татах боломжгүй байна. Зайлшгүй эргэж харах ёстой асуудал шүү, үндсэн ордыг жижигт тооцдог. Үнэндээ алтны үндсэн ордын хайгуулыг дэмжиж байгаа ч юм алга. Дэмжихгүй хориод байгаа ч юмгүй, зөнгөөрөө явж байна. Угтаа тусгай хамгаалалттай газарт маш хатуу хяналтын дор олборлож болно. Говьд уул уурхайгаас болоод ирвэс цөөрөөд байна гэсэн. Гэтэл өнөөдөр ирвэс нь олдоод мал барьж идээд болохоо байсан гэж байна. Мэдээж байгалийн тэнцвэр гэж бий. Тэглээ гээд манайхан шиг нэгнээсээ нөгөө тал руу хуйлрах нь буруу. Экологийн тэнцвэрийг л сайн хангуулбал олборлолт хийхэд болохгүй юм байхгүй. -Газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж байна. Монголчуудын хувьд эл шинэ зах зээлд тоглох сонирхол байгаа нь тодорхой. Хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгагдсан байна вэ? -Засгийн газар жагсаалт гаргах юм билээ. Бодвол дэмжлэг үзүүлэх байх. Үнэндээ социализмын үед нээгдсэн ордууд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Миний ойлгож байгаагаар Халзан Бүргэдэй дээр гурав дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байдаг. Гэхдээ ирээдүйд нэгдэх байх. Хамгийн гол нь уг орд дээр технологийн туршилтууд муу хийгдсэн. Юуг нь ялгаж авах гээд байгаа нь тодорхойгүй. Газрын ховор элемент хүнд, хөнгөн гэсэн хоёр бүлэгтэй. Ганц биш бүлгээрээ гарч ирнэ, тэрийг яаж салгаж авах вэ гэхчлэн яривал технологийн туршилт нь зүгшрээгүй. Лаборатори, технологийн туршилт хийж байж үйлдвэрлэл болно. Туршилтуудаа сайн хийгээгүй, яг юу гаргаж авахаа мэдэхгүй байгаа юм биш үү. Сүүлийн мэдээллээр Халзанбүргэдэйнхэн дээж, технологийн туршилт дээрээ төвлөрч ажиллаж байгаа юм билээ. жижгэвтэр ордууд ажиллаж эхлэхгүй байгаа нь татвартай холбоотой. 5 хувь дээр нэмэх нь 15 хувийн татвартай явах юм бол шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй, шинэ төсөл босох ямар ч боломжгүй. Мэдээж Монгол Улсын хувьд татварын бааз сууриа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг АМНАТ-тай хэвээр байвал Хармагтай, Цагаан суварга босохгүй. Тав дээр нэмэх нь 15-25 хувийн татвар гэдэг зэсэн дээр хөрөнгө оруулах боломжгүй шүү гэсэн л үг. Монголд бий болох зэсийн энэ. Өнөөдрийнх шиг нөхцөлд зэсийн хайгуул ч орж ирэхгүй. Хэн ч хөрөнгө оруулахгүй. Юмаа янзалчихаад хүн дууддаг болохоос биш, хаалгаа хаачихаад тооноор орж ир гээд суугаад байж болохгүй биз дээ. Бодит байдал ийм л байна. Алтны тухайд үндсэн ордын хайгуул хэцүү ажил. Жишээ нь Гацуурт 70 тонн, Бороо гоулд 40 гаруй тоннын нөөцтэй. Гацууртын тодорхой хувь нь тусгай хэрэгцээт газарт ороод хөдлөхгүй нам зогссон байдалтай байгаа. Ер нь 20-30 тоннын нөөцтэй Гацууртын тодорхой хувь нь тусгай хэрэгцээт газарт ороод хөдлөхгүй нам зогссон байдалтай байгаа. Ер нь 20-30 тоннын нөөцтэй үндсэн ордыг жижигт тооцдог. Үнэндээ алтны үндсэн ордын хайгуулыг дэмжиж байгаа ч юм алга. Дэмжихгүй хориод байгаа ч юмгүй, зөнгөөрөө явж байна.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 23 • ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ (ЛИЦЕНЗ) ГЭЖ ЮУ ВЭ? Ашигт малтмалын тухай хуульд “тусгай зөвшөөрөл гэж...ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх эрх олгосон баримт бичгийг хэлнэ” гэж хуульчлагдсан билээ. Ашигт малтмал хайх, ашиглах харилцааг тусгайлсан ерөнхий хуулиар зохицуулж эхэлснээр “ашигт малтмал ашиглах эрх” гэсэн эрх зүйн ойлголт буй болж “mining claim”, “mining title”, “mining right”, “mining license” , “mineral license”гэсэн нэр томьёонууд уул уурхай хөгжүүлж буй улс орнуудад бий болсон байна • СУБЬЕКТИВ ЭРХ Бусдын зүй бус зан үйл, хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зогсоох, хязгаарлахыг /хориглох/ шаардах эрх • ЭРХИЙН БАТАЛГАА (SECURITY OF TENURE) ГЭЖ ЮУ? • Ашигт малтмал хайх, ашиглах эрхийг маш тодорхой хугацаагаар буюу “...хүртэл жилийн хугацаагаар биш, харин ... жилийн хугацаагаар олгодог нөхцөл юм байна. Тухайлбал, “хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно. 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгана” гэх мэт. • Мөн уг эрхээ ямар нэг хязгаарлалтгүйгээр бусдад шилжүүлэх, барьцаалах эрх орж байна. • Цуцлах үндэслэлийн шалтгаан нь объектив байна Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өөрөөс хамаарах объектив шалтгаанууд байдаг • ТЗ ОЛГОХОД БАРИМТЛАХ ҮЗЭЛ САНАА • Төрийн зохистой оролцоог хангах • ТЗ эзэмшигчийн хариуцлагыг дээшлүүлэх • Ил тод, тодорхой байх АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД… Н.Алгаа Металлургч инженер, эрх зүйч “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2023” ЧУУЛГА УУЛЗАЛТ, 2023.03.30
Уул уурхайн сэтгүүл 24 • ТАЙЛБАР, ТОДОРХОЙЛОЛТУУД Хайгуулын ажлын төлөвлөгөө- тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажил (судалгааны төрлөөр нь), график хугацаа, түүний санхүүжилтийн талаарх үүрэг амлалт а) өргөдлөөр олгох үед ТЗ эзэмшигч өөрөө шийдэж төлөвлөгөө хийнэ б) сонгоноор олгох үед төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хийх ажлын минимум дээр үндэслэж төлөвлөгөө зохионо Нэгэнт үүрэг амлалт тул хянагдахгүй, харин заавал биелүүлэх үүрэг хүлээнэ Нийцлийг хянах- а. хайгуулын ажлын төлөвлөгөө түүний санхүүжилтийн талаарх үүрэг амлалтын биелэлт, б. хууль тогтоомжийн биелэлтийн нийцлийг үнэлж шалгах ажиллагаа Нийцлийн үүргээ биелээгүй нь ТЗ-г хүчингүй болох үндэслэл болно ТАЙЛБАР, ТОДОРХОЙЛОЛТУУД Уулын ажлын төлөвлөгөөг ТЗ эзэмшигч тав таван жилээр боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж ажиллана. Жил бүр тайлан ирүүлнэ, төлөвлөгөөнд өөрчлөлт орох бол тухай бүр хянуулна. Төлөвлөгөөг батлуулсан байгууллагаар 5 дахь жилдээ хянуулна Эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн гомдолоор хянаж болно Нийцлийг хянаха. уулын ажлын төлөвлөгөө биелэлт, б.хууль тогтоомжийн биелэлтийн нийцлийг үнэлж шалгах ажиллагаа Нийцлийн үүргээ биелээгүй нь ТЗ-г хүчингүй болох үндэслэл болно БУСАД ЗАРИМ АСУУДЛУУД • ХТЗ шилжүүлэх, эрх шилжүүлсний төлбөр төлөх • Эхний 3 жилийн хугацаанд шилжүүлэхгүй • 2 дахь 3 жилийн хугацаанд шилжүүлсэн га тутамд тогтоосон … төгрөгийг эрх шилжүүлсний төлбөрт төлнө • 3 дахь 3 жилийн хугацаанд шилжүүлсэн га тутамд тогтоосон … төгрөгийг эрх шилжүүлсний төлбөрт төлнө • 4 дахь 3 жилийн хугацаанд шилжүүлсэн га тутамд тогтоосон … төгрөгийг эрх шилжүүлсний төлбөрт төлнө • ТЗ олгох, цуцлах холбоотой гомдол маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх • Яамны сайдын дэргэд гомдол маргаан шийдвэрлэх комисс байгуулах БУСАД ЗАРИМ АСУУДЛУУД • Хууль мөрдөж эхлэх хугацаа • Хуулийг УИХ баталсан өдрөөс хойш 1 жил, эсвэл 1.5 жил, эсвэл 2 жилийн дараа дагаж мөрдөнө. • Энэ хугацаанд хууль хэрэгжүүлэхэд оролцох бүх талууд болон ашиг сонирхол нь хөндөгдөх талуудад хуулийг сурталчилж таниулна • Орон нутгаас санал авах • Энэ 2 жилийн хугацаанд ЗГ баг, сумын иргэдээс хайгуулын ТЗ олгох газар нутгийн талаар санал авч орон нутгийн засаг захиргааны байгууллагын түвшинд баталгаажуулах ажлыг зохион байгуулна. И-мэйл хаяг: algaа[email protected] Утас:94118792
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 25 олноороо цуглаж гичий чоноо булаацалдан бие биеэ барьдаг юм гэж хэлээд “дом” үг хэлж хэдэнтэй хашхираад гэртээ оров. Удалгүй нөгөө их шуугиан нам болж уул хад, ой мод нойрсох мэт нам гүм, мал сүрэг халуун хэвтэртээ уур цан савсуулан тайван амгалан. Дүү бид хоёр энэ шуугианаар аав юу хэлэв хэмээн ямар учиртайг лавлан асуухад аав маань чоно их цуглаж шуугисан үед энэ “дом” үгийг хэлдэг юмаа гэж билээ. Чухам ямар үг хэлсэн нь мартагджээ. Бид хоолоо идээд аав бид хоёрыг гэрийн хоймор зузаан үстэй дээлээр ө л г и й д э н бүсээрээ ороож унтууллаа. Д э э л э н д боож баглуулсан бид хоёр шөнө н о й р о н д о о Шарын голын уурхайн ерөнхий инженер асан, ТЭХ-ний дэд сайд асан, Монгол Улсын гавьяат уурхайчин Загарын Төмөрбаатарын дурсамж тэмдэглэлийг манай сэтгүүл цувралаар хүргэж байна. Т эр жил манайх ой модоор хучигдаж, хад цохио сүндэрлэсэн сүрлэг сайхан хангайн нурууны салбар уулсын нэг “Хишгийн муруй” гэдэг газар ганц гэрээрээ өвөлжиж байлаа. Хүйтэн жавар хацар хайрч, хөр цас цахилзан, од мичид гялалзсан тэсгэм өвлийн намуухан үдэш манайх малаа хотлуулж, ээж маань хоол хийж байсан санагдана. Гэтэл урд уулын ой модноос түнэр харанхуйн нам гүмийг цочроон хад цохио дамжин цуурайтсан бөөн шуугиан дэгдэж эхлэв. Нохой гаслан хуцаж амгалан тайван өвлийн энэ үдэш айдас хүйдэст автах шиг боллоо. Аав ээж хоёр юун шуугиан болохыг тааж ядан энэ шөнөөр ийм олон хүн мод хийхээр ирээгүй нь лавтай гэхчилэн хоорондоо юу болж байгааг хүүрнэн сууснаа аав маань үстэй дээлээ нөмрөн гэрээс гарахад Мандах бид хоёр аавыг даган гарч билээ. Нохой маань эзнээ харж зориг орон чимээ гарч байгаа зүг рүү хуцан давхиснаа сүүлээ хавчин аав бидэн рүү эргэж хургаад, хотолсон хонь, үхэр бүгд дулаан хэвтрээсээ босож харанхуйг гэрэлтүүлэх шиг нүд нь гялалзан айж, зочсон нь илт байв. Аав чимээг чагнан нэлээд зогсож байснаа -Чонын орооны цаг эхэлжээ. Энэ үеэр чоно Дом үг
Уул уурхайн сэтгүүл 26 өнхөрсөөр өглөө болоход гэрийн баруун хатавчинд унтаж байдагсан. Өвлийн шөнө халууцахаараа хучлагаа тийрч нүцгэрээд шөнө даарахаараа уйлдаг байсан бид хоёрыг өлгийдэн нойрсуулдог байжээ. Өглөө босон шөнийн чимээ шуугианы зүг харахад ой модны чөлөөгөөр олон мал яваад өнгөрсөн мэт их мөр цалин цагаан цасан дээр чаргалан дурайж байлаа. Ийнхүү өнөөг хүртэл нүүдэлчин соёлын танигдашгүй агуу их ид шидийн нэгэн болох “дом үг”-ийн нууцлаг агаад гайхамшигт ид шидийг хэн бүтээж хэчнээн цаг хугацааг элээж өнөөдөртэй золгуулж буй агуу их эрхэмсэг дээдсийн минь амьдралаасаа ургуулан ухаан бодлоо шингээн шүншиглэсэн бүхэн өнөөгийн шинжлэх ухааны өв уламжлал гэлтэй. МАНДАХ-АЮУШ БИД ХОЁР (АХ ДҮҮ ХОЁР) Энэ сайхан хангайд өвөлжөөд хавартай өнтэй сайхан золгож байлаа. Наран ээвэр газрын цас хайлж цоохортон, урин цагийн сэрүүн салхи үе үе сэрвэлзэн нөмөр газар нялх ногоо дөнгөж соёолоод, шаазгай шувуу шагшралдан хавар цаг айсуй. Урин цаг гадаа налайж Мандах бид хоёр янз бүрийн чулуугаар гэр барьж, чулуун мал сүргийг багшруулан их л баян тансаг хөдөөний айл болон тоглодог байлаа. Бүр авгай авлаа гээд нэг, нэг гозгор чулуу гэр хэмээх дугуйлан өрсөн чулуун дундаа байрлуулдаг байв. Гэвч манай дүү юм л бол “авгай” чулуугаа солино. Бидний тоглохыг ажсан ээж, аав хоёр маань энэ Мандах том болоод олон авгай сольсон эр болох бий вий гэж болгоомжилсон байдалтай хоорондоо хүүрнэдэгсэн. Гэвч миний дүү тийм өөдгүй эр хүн болоогүй. Орос улсад боловсрол эзэмшиж, заяаныхаа ханьтай учирч хоёр хүү, хоёр охинтой ач зээ нартайгаа бужигнан өнөр өтгөн, аз жаргалтай сайхан амьдарч явнаа. Тэр үеийн айлууд нүүхдээ байгаль дэлхийгээ бишрэн хүндэлж, гэрийн буйраа цэмцийтэл цэвэрлээд малын уяа, тугалын зэлний гадаснуудыг сугалж нүхийг нь булж, цай сүүнийхээ дээжийг нутагласан газрынхаа хангай дэлхийд хүндэтгэлтэйеэ өргөдөг ёс жаягтай байлаа. Бид хоёр нүүсэн айлын буйрнаас шил шаазангийн хагархай, хэлтэрхий олвол тэр олдвор бид хоёрын чулуун тоглоомд хамгийн чамин гоё чимэг болдог байсан юм. Тэр үеийн хөдөөгийн хүүхэд бидний тоглоом бол байгаль эх урлаж өөрийн дулаан энергээ шингээсэн янз янзын өнгө судал алагласан чулуу л байлаа. Эх дэлхийнхээ ширхэг чулууг ч хайрлах сэтгэл хүүхэд ахуйгаас минь л тогтсон хүмүүжил билээ. Нэгэн өдөр тоглож байтал ээж маань бид хоёрыг хойд толгой дээр гараад бяруу тугалаа хараад ир гэлээ. Би түрүүлээд дүү маань араас маш удаан явж байлаа. Би дүүгээ хурдан яваач гэсэн боловч хөшүүн хойрго алхаад явах шинжгүй ээ. Тэгэхээр нь жижигхэн чулуу аваад хурдан яваач гээд явуулж орхисон чинь гай болж духыг нь ончихов оо. Гай газар дороос гэдэг л боллоо. Дүү маань духаа барин уйлж орилсоор гэрийн зүг гүйлээ. Би ч сандарч гүйхээрээ хойд толгой дээр гарч тугал бярууныхаа барааг харчихаад аав, ээжээсээ их л гэмшин амьсгаагаа дарж ядан гэртээ дөхөн очтол аав маань гэрээс гарч тугал харагдана уу гэхэд: -Тэнд тэнгэрийн хаяанд байна гэж зүг чигийг зааж их л гэмшингүй харцаар аав руу харлаа. Тэнгэрийн хаяа тулсан уул, толгодын орой сэрвээгээр билчин идээшлэх тугал, бяруу бяцхан хүү надад тэнгэрийн хаяанд болж харагдсан нь тэр. Би дотроо аав маань лав уурлаагүй байна гэж бодоод сэтгэл амарч явтал гэнэт намайг бариад авлаа. -Чи яахаараа чулуу нүүлгэж дүүгийнхээ духыг шалбалдаг юм гэж хэлээд бүх хувцасыг маань тайлж шалдлан, тэмээ уядаг гадаснаас уяж орхив. Би уйлж, гуйгаад ч нэмэргүй. Аав маань миний хувцасыг сугавчилан нуруугаа үүрсээр гэрт яваад орчихлоо. Ээж маань бага дүү Бямбасүрэнг үүрч толгойгоо боолгосон Мандахыг хөтлөн тугал руу явсан байв.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 27 Хавар цагийн жавартай жихүүн салхинд чармай нүцгэн даарч уйлж нус, нулмис болсон би ээжээ дуудан уяа тойрон буйлах ботго лугаа зогстол нохой хуцав. Манайд морьтой хүн ирж харагдана. Яанаа. Миний ичиж байгаа гэж ... Аав гэрээс гарч нохой хорин ирсэн гийчнийг дагуулан гэр лүүгээ орлоо. Би ардаа уяулсан хоёр гараа уяанаас гаргах гэж ноцолдсоор тайлж, хоёр гараа салтаандаа аван нүцгэн хөлөн дээрээ цовхчин хувцасаа олж өмсөхөөр гэрийн гадаа гүйн ирж гэрийнхээ хатавчаар шагайн хартал аав маань хажуудаа тавьчихсан нөгөө хүнтэй инээд хөөр болон ярьж сууна. Шав шалдан би дааран чичирч байлаа. Яалтай билээ. Энэ хүнд үед ганц аврал, “өөрийгөө шатааж бусдыг жаргаадаг өөхөн дэнгийн гэрэл шиг” миний намхан буурал ээж минь билээ. Ээж ирж миний хувцасыг өмсүүлж би дахин дүү рүүгээ битгий хэл мал руу ч чулуу нүүлгэхгүй гэдэг ам тангараг тавьж байж билээ. Миний аав үглэж загнахаас илүүтэй иймэрхүү хүнд арга хэмжээг хүү нартаа хааяа хүртээдэг сурган хүмүүжүүлэгч байлаа. Хөвгүүд нь ч бас баргийн арга хэмжээнд номхордоггүй дамшгууд байсан байж таараа. Энэхүү арга хэмжээнд илүү өртөмгий нь би байлаа. Бурууд хатуу, зөвд зөөлөн аавынхаа ач буянаар бид өдий зэрэгтэй яваа болохоор аавыгаа зүрх сэтгэлдээ мөнхлөн шүтэж, идээ цайныхаа дээжийг өргөсөөр, та хоёрынхоо буян хишгийг далласаар явна даа хүү чинь. Аав ээж хоёр минь ээ буурал хорвоо хатуудаа хатуу юм аа, хатуу юм. Хүү нь хатууд хатуурхах үедээ хатуурхаж бас зөөллөж, зовлонг жаргалаар хурайлж, сайн явна гэж сайрхаж гайхуулахгүй, шаналал зовлон, өнчрөл хагацал, уй гашууд унаж тусан увайгүй царайлахгүй, азтай, хийморьтой, анд сайхан нөхдийнхөө дунд ажил амьдралдаа сэтгэл хангалуун явна. Хааяа нутгаа зорин очиход та хоёрын минь өргөсөн сааль сүү, идээ ундааны дээж шингэсэн Их бага Мандал, Хан хайрхан, Баяннуур, Тагнуур, Өл, Хүрэм, Тээлийн голоор аялахдаа амьдралд тохиох жаргал зовлонг тэнцүүлэх хатуужил тэвчээрийн тэнгэрлэг заяаг та хоёр минь л надад хайралж дээ гэж сэтгэл зүрхэндээ шивнэн бодохоор тэнгэрт дэвшсэн хайртай ээжээ дурсан идээний дээжээ өргөн биширч явна даа, хүү нь. СУРГУУЛЬД Намар болж бид аймгийн төв рүү сургуульдаа явах боллоо. Аав маань хүүхдүүдээ сургуульд явуулахын тулд аймгийн төвд алба хаших болж, ээж маань нутгийнхаа малчидтай хамтран хөдөө мал аж ахуйгаа эрхлэхээр болжээ. Мандах маань нэгдүгээр ангид, би хоёрдугаар ангид, бид хоёрын ах Эрэндоо наймдугаар ангид сурахаар бэлтгэл базааж ээж маань бид хоёрт хөх даалимбаар дээл оёж, орос бакалан гутал авдарнаасаа гаргаж өмсүүлэв. Ах маань шинэ дээлэн дээр шар дурдан бүс бүсэлж их л дэгжин залуу харагдаж байлаа. Ээж, миний хоёр хүү хамгийн өндөр настай Ядмаа гуайдаа ороод -Та сайн сууж байгаарай бид сургуульдаа яваад ирнээ гэж хэлээд ир гэлээ. Өвөөгийнд орлоо. 90 гаруй насыг зооглосон жижигхэн өвөө мойж хатингартсан хоёр гараа хөмсөг орчмоо авч саравчлан, у р а г ш а а бөгтийн таньж ядан удаан харсанаа өө Загарын хоёр банди шив дээ, ямар ганган хүүхдүүд вэ дээшээ сууцгаа. -Та хоёр
Уул уурхайн сэтгүүл 28 чинь номоо үзэхээр явах гэж байна уу. -Май тавагтай идээ гээд тосонд нэвчсэн модон тавагтай ааруул өрөм дөхүүлэнгээ хоёр өвдгөөрөө гэрийнхээ хоймор луу мөлхөн жижиг бор авдраа уудлан байж бааданд ороосон нэг боодол гуравтын дэвсгэртүүдийг нямбайлан задалж гурван төгрөгийг бурханыхаа өмнө тавиад бид хоёрт цоо шинэ нэг, нэг гуравтын дэвсгэрт өгч баруун хацрыг үнсээд дараа ирэхээр нь нөгөө хацрыг нь үнсэнэ дээ гээд -За аав шигээ эрдэм их сураарай, хурга тугаланд нүдтэй сайн хүүхдүүд гэж урмын үг хайрлав. Тэр үед нутаг усныхаа үе тэнгийн өвөгчүүд дунд бидний аав 1930-аад оны эхээр Улаанбаатар хотноо цэргийн алба хааж хуучин монгол, шинэ үсгээр бичиж, тоо боддог тухайн үеийн хамгийн өндөр боловсролтой болж төрийн албыг ч хашиж явсан малчин ард байлаа. Ах маань оноо сууж таргалсан өндөр хээр морь унаж, ээж бор ингэндээ бидэнд зориулсан хоол ундаа ганзагалан мордож, Мандах бид хоёрыг туг ширээ бөхтэй, өндөр улаан атан тэмээний нуруунд гудас тохон мордуулж аймгийн зүг хөдөллөө. Нина эгч минь бидний араас сүү өргөн дүү Баттулга, Бямбасүрэн нартай гэр орон, мал ахуйгаа сахин хоцорлоо. Тэр жилийн зун, намар хур бороо ихтэй байсан болохоор хангайн өндөр уулсаас их авсан түргэн урсгалт Цагаан туруутын гол үерлэн хэдэн салаа болон урсаж байв. Голын эхний салаагаар тэмээтэйгээ ус гаталж явтал бид хоёрын унасан тэмээ голын дунд оронгуутаа ус пал хийтэл үсэргэн хэвтээд өгөв. Бид хоёр сандрахдаа тэмээн дээр сууж явсан гудастайгаа голын ус руу унан суудлын гудас маань хөвж эхэллээ. Ус гоожсон гутал хувцастай бид хоёрыг ах маань уснаас татан гаргаж, гутлын усыг шавхан хөлийн ороолтыг мушгин өмсүүлж цааш хөдлөв. Удсангүй их усны сүрлэг догшин чимээ сонсогдон, бөмбөг шиг бөөрөнхий болж элэгдсэн хад чулуун дундуур хуйлран оволзож, цагаан хөөс цацалсан ширүүн урсгалтай том голд тулж ирлээ. Энэ бол Цагаан туруутын гол. Ах мориноосоо бууж олмоо чангалж харагдана. Ээж за миний хоёр хүү энэ их ус руу харж болдоггүй юм шүү, толгой чинь эргээд тэмээнээсээ ойчно. Нүдээ аниад бие биенийгээ сайн бариарай, Мандахаа миний хүү тэмээнийхээ урд бөхөөс сайн барьж нүдээ аниарай миний хүү дүүгээ араас нь сайн тэвэрч ус руу харалгүй урд уулсын оройг хараад яваарай гэж санаа нь их л зовсон байдалтай хэлээд над руу харж -Миний хүү дүүгээ сайн тэвэр, Мандахаа чи тэмээнийхээ урд бөхнөөс тас зуураад нүдээ аниад яваарай гэж дахин хэллээ. Ээж маань бид хоёрын унаж яваа тэмээний бурантагийг бүр богиносгон гартаа барьлаа. Голын их ус руу ах морьтойгоо орлоо. Морины хондлой давсан ус хөөс татуулан урсаж, ах морь хоёрын толгой шовгонон голын усыг сөрөн хөвж байгаа мэт харагдлаа. Мандах бид хоёр хараад айж эхлэв. Ах голын цаана гараад норсон хувцасаа тайлж байв. Ээж маань над руу эргэн харж: -Миний хүү дүүгээ маш сайн бариарай гэж давтан хэлээд гол руу орлоо. Голын ширүүн урсгалт ус тэмээ унаж яваа бид хоёрын гутлын түрий давах шахаж, Мандах маань толгой нь эргэсэн бололтой уйлж голын урсгал даган зүтгэлээ. Ус руу унах нь ээ. Би нэг гараараа тэмээний бөхнөөс, нөгөө гараараа дүүгээ чангааж тэмээний хоёр бөхний хооронд хоёр тийшээ зүтгэн байж Цагаан туруутын голын эрэгт амар мэнд тулж ирлээ. Хэрэв би дүүгээ олигтойхон татаж аваагүй бол юу болох байсныг ээж минь хоолой чичрүүлэн аавд ярьж цай оочлон сууж байсан тэр төрх одоо ч надад өчигдөрийн болсон явдал шиг тодхон. ГЭР ТОЛГОЙЛСОН АХ ДҮҮ ХОЁР. 1959 он. Байдрагийн сангийн аж ахуй дөнгөж байгуулагдан “Байдраг” голын хөвөөн дээр хэдэн гэр баригдан дөрөвдүгээр анги наймхан хүүхэдтэй нээгдэж байлаа. Манай ангийн багшийг Чулуунбаатар гэдэг. Тэр жил эгч маань Архангай аймгийн нэгэн хүнтэй гэр бүл болж, аав, ээж хоёр минь Бямбасүрэн, Баттулга хоёртой нэгдлийн 1000 хурга маллаж, аав Баянуурын багийн даргын ажлыг давхар хашдаг байсан тул бид хоёрыг сургуульд сурахад хамт байх том хүнгүй байлаа. Байдрагийн бага сургууль мөн л байгуулагдан багш сурагчгүй бүгд л гэрт байрлан хичээллэж сурагчдын дотуур байр гэж байгаагүй юм. Хоёр хүүгээ хичээл сургууль завсардуулахгүйн тулд бид хоёрт жижигхэн гэр барьж, гэрийн гадаах цоожтой модон авдарт цагаан идээ, боов боорцог, чанасан мах, гурил будаа бэлдэж өгөөд бие даан амьдрах хүндхэн даалгавар авч хоёулаа нэг жилийг өнгөрөөж билээ. Ээж аав хоёр эхлээд долоо хоногт нэг удаа дараа нь сард нэг удаа бид хоёрыг эргэж хоол ундны юм залгуулж бид хоёр гэр толгойлон амьдрах анхны алхамаа ийнхүү дөрөвдүгээр ангиасаа эхэлж байлаа. Гэртээ хоол хийх тухай ойлголт байгаагүй дээ. Хөлдүү боов өвөртлөн хичээл сургууль, тоглоом наадам бүгдийг амжуулж явахдаа ханиад ч хүрэлгүй гүйсээр дөрөвдүгээр ангиа амжилттай төгсөж байсан. Одоо бодоход өвөл бид хоёр гэртээ гал түлж, цай чанадаг л байсан байхдаа. Ямарч л байсан хичээл сургуулиа тасалж, багшаасаа банга хүртэж байснаа санадаггүй юм. Бодвол ангийн маань хүүхдүүдийн аав ээж нь бид хоёрт тусалдаг, аав ээж маань ч айл саахалтын хүмүүст захиж үлдээжээ. Дөнгөж байгуулагдаж байсан энэ газрын хүмүүст манай сумаас нэгч айл байгаагүй юм. Тэд ихэвчлэн Завхан аймаг болон манай Заг, Жаргалант сумын айлууд байсан юм билээ. Бидний бага байхад хүмүүс
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 29 ДУГААРЫН ЗОЧИН хоорондын харьцаа маш сайхан байлаа. Ядарч зүдэрсэн, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, ахмадууд нь хүүхэд залуучуудаа хүний өөрийн гэж ялгаж салгадаггүй сайн байвал сайшаан урам өгч, саар явдалд нь сайн ч зэмлэл хүртээдэг. Таних танихгүй гэж бие биенээсээ жийрхэхгүй, өөр хоорондоо тус дэм болохыг үргэлж хичээдэг, хүүхэд багачууд нь ахмад настай хүмүүсийг хүндэлдэг, тэднээсээ айж эмээдэг, бага балчир, залуу хөгшин гэж ялгахгүй, хүүхэд багачууд буруу зөрүү юм хийж харагдвал хүний өөрийн гэхгүйгээр зэмлэдэг, зөвлөмж сургаалаа хайрладаг байсан юм. Тэгж аашлуулж зэмлүүллээ гээд бид муудаагүй. Харин ч бид хоёр түмний хүч, түмэн олны буянаар бие даан гэрт амьдарч өвлийг өнтэй давж, сургуулиа амжилттай төгсөж тэднийхээ сургамж зөвлөмж, үлгэр дууриаллаар өдий зэрэгтэй сайн сайхан яваа билээ. ХАЛЗАН ХУЦ БИД ХОЁР Би бээр хоёрдугаар ангид Баянхонгор аймгийн төвийн сургуульд сурч байлаа. Хавар болж сургуулийн гуравдугаар улирлын амралт эхэллээ. Ах, дүү бид гурав хөдөөгийн гэртээ ирж ээждээ тус нэмэр болон амарч байлаа. Нэгэн өдөр би хонь хариулах боллоо. Манай хангай нутаг хавартаа хүйтэн сэрүүн салхитай жиндүү байдаг болохоор томдсон үстэй дээл хөөргөн бүсэлж хурган малгай, өөрөөсөө ахадсан эсгий гуталдаа түүртэж түнтийсэн банди хонио явган хариулахаар явна гэдэг тийм ч таатай зүйл биш байлаа. Өмссөн хувцсандаа баригдаад хурдан түргэн хөдлөхөд ч дараатай. Хаврын улбар шар наранд шувууд жиргэн, хайлсан цасны мөсөн дээр нарны гэрэл солонгорон тусаж нялх яргуй дэлбээлсэн хавар цагийн тэр нэгэн өдөр бие нозоорон, униар татсан талын зэрэглээтэх алсын уулсын барааг харан ээжийнхээ өгсөн ааруулыг мэрэн хониныхоо ойролцоо зогсож байтал том эвэртэй халзан хуц гэнэт над руу хар хурдаараа дайран ирж мөргөн унагав. Юу болов оо. Яагаад хуц маань намайг мөргөн өширхөх болов? Би цочсондоо айх уйлах хооронд дахин давхиж ирээд мөргөлөө. Зузаан дээлтэй намайг мөргөөд мөргөөд нэг их өвтгөнө гэж байсангүй. Дахин дайраад ирэхээр нь барьж аван чулуу авч хоёр эврийнх нь хооронд баахан балбаж байгаад тавилаа. Нөгөө хуц толгойгоо сэгсчин хонь руугаа дөхөж очсоноо дахин над руу дайрлаа. Би барьж аваад дахин чулуугаар зодсон боловч тавьмагц жаахан холдсоноо эргэж мөргөөд салдаггүй. Ийнхүү хуц бид хоёрын зодолдоон нэлээд удаан үргэлжлэх хооронд хонь маань хол явжээ. Би халзан хуцан дээр мордон холдсон хониныхоо араас явлаа. Хуц маань намайг дааж ядан нуруугаа хотолзуулан хониныхоо араас аажуухан шогших аядаж байлаа. Би хониндоо дөхөж ирээд хуцнаасаа бууж бүсээрээ хүзүүгээр нь оосорлож тавихгүй байхаар шийдлээ. Гэтэл ээж маань бид хоёрын будилж явааг дурандсан бололтой өндөр хээр морьтой хуц бид хоёрын дэргэд давхин ирж би хуцнаасаа саллаа. Тэр цагаас хойш халзан хуц маань намайг ганцаараа хоттой хонь руу орох тоолонд мөргөхөөр дайрдаг болов. Яагаад тэр хуц надад тийм их дургүй нь хүрснийг одоо ч би ойлгодоггүй юм. Бодвол нохой гэхэд нохой биш, хүн гэхэд ч хүн шиг харагдахааргүй хувцас хунартай доожоогүй харагдсан намайг хараад дургүй нь хүрч бяр хүч нь амтагдаад дайрч давшлан хөөж явуулахаар эр зоригоо гаргасан нь санаанд нь байдаг болоод л тэр байх. Гэм хийгээгүй намайг мөргөх болсон тэр хуцыг аав маань засааг нь хөнгөлж тууврын урт замд үдсэн байж билээ. ААВЫН ШАЛГАЛТ Мандах бид хоёр 1-4-р анги төгстөлөө анги дэвших шалгалтаа өгч хөдөө гэртээ ирээд аавын шалгалтанд ордог байлаа. Манай аав бид хоёрын бичгийн хэлбэр, алдааг цээж бичгээр, мөн дөрвөн аргын тоо бодуулж шалгана. Тэгээд бичгийн хэв муу байна гээд тэр үеийн намын үнэн сонинг хуулан бичүүлдэг байв. Хөдөөний тэр их ажлын завсар зайгаар маш цэвэр гоё бичих гэж мөн ч их загнуулж шаардуулж байж арай хийж нэг намын үнэн сониноос хуулан хичээнгүйлэн сайхан бичдэг байлаа. Түүний буянаар би долдугаар ангидаа Байдрагийн дунд сургуулийн хамгийн гоё бичдэг сурагчаар шалгарч сургуулийнхаа танхимын үзүүлэн материалын зургийг манай ангийн Д.Насанбуян зурж би бичдэг байлаа. Харин тавдугаар ангиа төгсөж ирээд аавд шалгалт өгөхөөр тооны дэвтэрээ үзүүлэхэд тоон дотор үсэг зохиж явдаг байгаа даа. Энэ юун үсэг вэ гэж аавыг асуухад энэ үсэг чинь үл мэдэгдэх гишүүн байгаа юм. Үүнийг олохын тулд ингэж боддог гэж аавдаа заах юм боллоо. Аавын минь шалгалт ийнхүү дууссан юм. Тэгээд аав бид хоёроос сонин хэр уншиж байгааг минь шалгах болов. Харин бид хоёр аавын уншдаг намын үнэн сонинг унших нь битгий хэл гарчиглаж ч байгаагүй. Бид хоёрын уншдаг “ П и о н е р и й н үнэн сонин”, сэтгүүл, сурах б и ч г и й н номнууд байдаг гэснээр а а в ы н
Уул уурхайн сэтгүүл 30 минь авдаг шалгалт бүрэн цэг тавигдаж, бид хоёрын царайд баярын мишээл тодорч нэгэн том ажлын ард гарсан мэт баяр дүүрэн алхаж явлаа. ЗУНЫ АЖИЛ 1960 оны зун. Мандах бид хоёр тавдугаар анги төгссөн жил. Манайх Тээлийн голд зусч байлаа. Зун болохоор саалийн үнээтэй айл бүрд нэг саалийн үнээнд ноогдох хэмжээний сүүний норм тогтоож, мал тооллогоор тоологдсон үнээ бүрд тугалласан эс тугалласныг үл тооцон сүү улсад тушаах албан татвар ноогдуулдаг байв. Энэ бол тухайн үеийн төр засгийн хатуу бодлого байжээ. Хүүхдүүд сургуулийн дотуур байранд өлмөн зөлмөнхөн амьдарч сургуулиа дүүргэмэгц хөдөө рүүгээ аав ээж, хэзээний танил хурга ишиг, унадаг морио, идээ цагаагаа санан санасаар ирж, сүү цагаан идээндээ бялуурах цаг боловч үнээгээ сааж улсын албан журмын татварыг өгч дуусган эртхэн чөлөөлөгдөж, хэдэн хүүхдүүддээ ааруул өрөм, тос ам руу нь хийх гэж ээж минь яардаг байлаа. Ойрхон уулын оройгоос голын хөндийг эргэн харахад Өл, Хүрмийн голын ногоон зүлэгтэй хөвөөг эмжин цагаан товчоор чимсэн мэт айлын гэрүүд ярайн харагддаг байлаа. Энэ олон айлын хонь хурганы майлах, үнээ тугалын мөөрөлдөөн, саальчид, тугалчин хүүхдүүдийн дуу цуурайтан, сархад хүртсэн эрчүүд саахалт айлуудаар хэсэж гүүний айраг, шимийн архинд сүжрээд түм түжигнэж, бум бужигнасан хөдөө нутгийн хөг аялгуу энэ нутгийн уул хадыг цуурайтуулан баясгаж байдагсан. “Ваар”хэмээх Гонгор гуайн хул шарга зүсмийн голдуу адуун сүрэг гүүн зэлэн дээрээ ялаархан сүүл толгой хаялан зогсож, сарлагийн шар тос хөвж уруул чимчигнэсэн айргаар зон олноо дайлж цайлсан сайхан буурлууд байв. Эдгээр айл, саахалтуудын нэг Тарган Лхам гуайнх, түүний аав 90 гаруй насыг зооглосон Ядам өвөө, цаахан талд нь Баяр гуайнх гээд айлсан зусацгааж байлаа. Баяр гуайн манай хоёр олон банди нартай айлууд байв. Тэдний хөвгүүд биднээс хэдэн насаар дүү байсан. Өглөө эрт үүрийн гэгээтэй уралдан боссон саальчид, үнээ тугалын мөөрөлдөөн, хувин дүүрэн сүү барьсан авгай, хүүхнүүд сүүгээ тушаахаар сүү хүлээн авах газарт ээлж дараалан зогсож, хол ойрын сонин хачин, сааль сүүний гарц, энэ тэрийг ярилцах дуу шуугиан, инээд хөөр энэ нутгийн өглөөний нарны цацралд өнгө нэмэн хөдөө нутгийг минь баясгана. Өглөөний гараандаа гарсан тарвага энд тэндгүй хошгорч, чогчого шувуу зурам унан жийрэлгэх нь хурдны морь унасан хүүхэд адил өхөөрдөм. Зуны энэ дэлгэр цагт Мандах маань хэзээний л хүүхэн зангаараа толгойдоо алчуур зангидан саальчин
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 31 бүсгүй болж ээжийн ажилд туслан үнээ сааж, цагаан идээ хийж сурч байлаа. Би аавынхаа ажилд тусалж сувай үхэр, адуу, тэмээний эрэл гээд гаднын ажлыг гүйцэтгэж малын эрэлд явж өөрийгөө их л том эр хүн болж байгаа мэт боддог байж дээ. Хонины ээлж ирэхэд би л явна. Балчир бага гэлтгүй морин дэл дээр дээлийн хормой дэрвэлзүүлэн давхиж хөдөө хөхрөн, гадаа гандаж явахад, халуун наранд халж, хүйтэн бороонд нэвт норон чичирч, аянга цахилгаан гээд байгалийн хатуу ширүүн бүхэнтэй учирч бие сэтгэлээрээ амьдралын амаргүй сорилтуудын бэлтгэл дамжаануудыг давж явлаа. Аав маань намайг бага гэлтгүй хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвартай болгон өлчир чийрэг эр хүн болгох гэж өөрөө бага боловч хугацаанд түр амрах гэж ийнхүү бие даасан амьдралын амт шимтийг надад амсуулж байж дээ. Энэ сайхан нутгаа нас өтлөх тутам санан санасаар очдог. Хонгор хайрхан, Их бага Мандал, Хан хайрхан, Тэмээн хүзүү, Баяннуур, Цагаан туруут, Тээл, Өл, Хүрмийн гол. Хожим нь нутгийнхаа зон олондоо нэр хүндтэй аавыг минь өөд болсны дараа нэрийг ард олон мөнхөд дурсахаар жил бүрийн намар аавын нутагладаг Хүрмийн хар хошууг “Загар толгой” гэж нэрлэсэн байж билээ. Энэ бол аавын минь ард олондоо хүндлэгдэж явсны илэрхийлэл болон ийнхүү нутагладаг газар шороог нь хүртэл нэрээр нь мөнхөлжээ. Бага насны дурсамж дүүрэн нутгийн минь булаг шандны ус нь буянтай ээжийн минь цай шиг амттай, буурал хайрхан уулсын сүрлэг сайхан бараа нь хайртай аавын минь нөмөр нөөлөг шиг дулаан, хацар шүргэн сэвэлзэх салхи нь хүртэл халамжит ээжийн минь дулаан амьсгал шүргээд өнгөрөх шиг эелдэг зөөлөн. Энэ сайхан нутаг минь ээж, аавыг минь орлох шиг холын холоос сүр бараатай сүндэрлэн угтаж сэтгэл огшин нүдний аяга дүүрэн нулимс цэлэлзээд нэг л дотно дулаахан байдаг юм. Энэ хорвоод өсөж төрсөн нүтгийн минь сэрүү татсан агаар, сэрвэлзэн харагдах уулс, хад чулуун дундуур харгиж бургин урсах түргэн урсгалт голын ус энэ бүхэн өнгөрсөн амьдралын буурал түүхийг өөртөө шингээн шивнэх мэт өнө мөнхөд оршихуйн билэгдэл болон ийнхүү үеийн үед үүрд мөнх үлддэг ажээ. ХОТОЧ НОХОД Уулын мод урттай богинотой гэдэг шиг хүнтэй адилхан нохойнд ч бас сайн, саархан авьяас заяасан байдаг ажээ. Манайх хоёр нохойтой айл байлаа. Нэгийг нь Арслан нөгөөг нь Боролзой гэдэг нэртэй шар нохой байлаа. Ярдаг яхир хүн шиг ааштай атлаа, хулчгар, арчаа муутай хүн шиг араншинтай. Тэр гэрийн гаднаас холдоно гэж үгүй. Хоол хүнсээ бусдаас харамлана гэж аймаар. Өөрөө хоолоо олоод идчих овсгоо муутайхан амьтан. Том биетэй, азарган нохой харахаараа хүзүү нь доошилж чих нь унжаад, сүүлээ хавчихчаан болж гэрийнхээ зүг шогшин, хамраараа гуншиганан хуцах нь аминдаа чангахан хуцахаас ч эмээж дургүйцлээ чимээ багатай илэрхийлж байгаа аймхай амьтан. Хэрэв хүүхэд хөтөлсөн авгай, хөөрцөглөн тонгочих гөлгөн нохой мэтийг харвал сүүл нь босож сүр хүч нь бадраад, дуу нь чангарч сүр сархийн давхиж, эр бярыг гайхуулна. Ядарсан зүдэрсэн амьтанд бяр хүчийг гайхуулах нь олигтой нохойны шинж ч огт биш лдээ. Тэр өөрөө хоолоо ч олоод идчих овжин зан, овсгоо самбаа муутай нэгэн. Хөөрхий түүнд ээж минь бас түүний дүү Арслан хэмээх залуу нохой хоёр л тус дэм болдог байв. Зуны дэлгэр цагт Арслан барьж идсэн тарваганыхаа үлдэгдлийг түүнд хүртээхээр амандаа багтахаар нь зууж оройхон малын билчээрээс гэр лүүгээ шогшино. Өвөл болоход А р с л а н уул хад дамжин
Уул уурхайн сэтгүүл 32 чононд бариулсан малын сэг зэм олж өөрийнхөө гэдсийг бондойлгоод Боролзой ахыгаа ч мартахгүй жаахан юм амсуулна. Харин Боролзойд олигтой хоол олдвол Арслан дүүдээ амсуулах нь битгий хэл, аяга идүүрнийхээ амсарт ч үл хүргэнэ. Ийм хөгийн ааштай “өөдгүй хүний хойд дүр” гэлтэй нохой байсан юм. Манай нутаг тарвага элбэгтэй байлаа. Манайх Тээлийн голд зусахаар ирж гэрээ барьсны дараа гэрээс 150 метрээс холгүй шахам газар нэгэн тарвага зусч байхыг олж харлаа. Хөөрхий тэр тарвага олны хөл хөдөлгөөн, дуу чимээнээс эмээгээд хоолоо ч олж идэж чадахгүй, бас нүүж дайжаад явчихгүй юундаа ч хорогдоод байсан юм бүү мэдэж. Өдөр хүн малын чимээ тасрах үед нүхнээсээ гарч идэш тэжээл эргүүлж байгаа харагддаг байв. Гэтэл Боролзой маань дүүгийнхээ адил түүнийг барьж идэхээр сэтгэжээ. Уг нь буруу ч биш юм толгойд нь бууж л дээ. Тэр нүхнийх нь ойрхон тарвагаа отон хэвтэж байгаад нүхнээсээ цухуймагц ухасхийн зуугаад автал нөгөө тарвага Боролзойгийн жавжийг цоо хазан чирэгдэж Боролзой маань амь наана, там цаана гэгч болж бөөн гаслаан орилоон болж, тэр хавийн нохой, хүн, малгүй цочоосон дуу шуугиан тарьж эцэст нь Боролзойд зуулгасан тарвага жавжийг нь сэт татан суларч нүх рүүгээ ороход бүтэлгүй анчин нохой цус нь гоожсон сэтэрхий жавжаа долоон дахин ийм аймшигтай ан хийхгүй гэдгээ тангаргалах шиг гэрийнхээ гадаа ирж хэвтэж билээ. Түүнд ганцхан том авьяас бий. Аав ээж, бид бүгд л хонь хурга, бяруу тугал гээд гэр эзэнгүй хоцрох үед гэрийнхээ хаалгыг таглаад хэвтээд өгнө. Гаднын хүнийг гэртээ ойртуулна гэж үгүй. Энэ л түүний гол үүрэг бас хариуцлага. Үүнийгээ онцсайн гүйцэтгэдэг учраас аав, ээж хоол ундны шан харамж сайн өгч гал голомтыг минь хамгаалж, хүн мал, нохой шувуу гэр оронд ойртуулдаггүй гэж сайн үгээ олж ядан магтана. Гэрээ сахиж, гэдэс алдахгүй явна гэдэг амны хишиг сайтай Боролзойгийн хувьд том хувь заяа байсан юм. Олон ч жил орон гэрийн харуул хамгаалалтыг сайн гүйцэтгэсэн Боролзой маань хорвоогийн жамаар хоншоор нь буурал сууж 10 хол давсан насыг зооглосон юм. Хөөрхий энэ нохой маань хөгширч чих нь дүлийрч, нүдний хараа нь мууджээ. Зун болохоор ноос ноолуур нь ч гуужихаа больж, үс ноос нь хөглөрч хоёр жавжных нь арьс, нүдний зовхи нь сулран унжиж шүлс нь савирсан хөөрхийлэлтэй амьтан болж дээ. Нохой хуцах чимээг хааяа нэг сонсоод хаана юу байгааг ч олж харахгүй, хий хуцан босон харайхад мойнийж маажийсан урд хоёр хөлний нь өвдгөөр хатгав уу гэлтэй сөхрөн аядаж дуу шуу ч үгүй болон буцаад хэвтдэг болжээ. Нүүдлийн ая даахаа байж, нүүдэл болоход гэр ачсан тэмээний арган дотор Боролзой гуай тухлан явах болсон юм. Өвөл болоход ээж минь өглөө бүр аяга бүлээн юм амсуулж орой унтахдаа хөгшин шар нохойгоо даарч бээрнэ гэж хучиж өгнө. Сайн эзэн, сайхан дүү нохойныхоо буянаар өлсөж цангах, даарч бээрэхийг мэдэхгүй байсаар халин оджээ. Аав, ээж хоёр шар нохойныхоо сүүлийг нь таслан дэрлүүлж ёслол төгөлдөр хүндэтгэлтэйеэ залж аманд сүү дусаан маань уншиж сүүлчийн замд нь үдсэн юм гэнэ лээ. АРСЛАН Манайд Арслан гэж жинхэнэ монгол банхар байсан юм. Том биеэ чимсэн, өндөр сэрвээ, өргөн цээжтэй, сагсгар том сүүл, банхар хоншоортой, чээжний нь гүнээс гарах баргил бүдүүн дуу уул хадыг доргиох шиг нүргэлүүлэх нь хэр баргийн амьтан барааг нь харахаас халшрам дүр төрхийг илтгэх дуу хоолойтой “дөрвөн нүд”-тэй том халтар нохой байлаа. Тэр хүүхдэд их эелдэг зөөлөн. Миний дүү нар юм л бол мордчихсон байдаг сан. Бямбасүрэн, Баттулга хоёр ээлжлэн унана. Зарим үед залхуу нь хүрэв үү гэлтэй зөөлөн хөрвөөж нуруун дээрээ яваа хүүхдээсээ салж зугтааж байгаа харагддагсан. Тэр хонь хариулна. Хонио хол явуулахгүй гэвэл хонины урдуур орж хуцан газар хөрвөөн үргээж буцаана. Энэ бүхнийг хэн ч түүнд зааж сургаагүй л байлтай билээ. Тэр үед аав минь багийн дарга хийхийн зэрэгцээ намарт нэгдлийн 1000 хурга авч өвөлжүүлээд хавар нь төлөг болгон мал бэлтгэлийн тууварт тушаадаг давхар ажилтай байлаа. Аянга цахилгаан гялбаж, тэнгэр нүргэлсэн нэгэн бороотой шөнө хотонд байгаа хонь руу чоно дайрч хэсэг хонийг таслан хөөжээ. Арслан маань хонь хөөсөн чонотой үзэлцсээр хонио эргүүлж нэг ч хонины гарзгүй эзгүй хээр өглөөтэй золгуулж байсан юм. Тэр бас ан хийнэ. Тарвага хавар ичээнээсээ гарч, намар ичтэл тэр зөвхөн тарвага барьж иднэ. Өглөө хонь билчээрт гармагц урд нь орон хамт явахдаа л ангаа хийж тарвагаа барьж иднэ. Эхлээд барьсан тарвагаа зөвхөн өөрөө зооглоно. Эхний барьсан тарваганд хэнийг ч хүргэхгүй харамлана. Дараагийн тарвагыг бариад эзнийхээ дэргэд зуугаад ирнэ. Барьсан тарвагыг нь авахгүй бол тарвагаа зуусаар л дагаад явна. Хэл мэддэг бол аваач л гээд байгаа юм. Нэг удаа Арслан маань нэг том тарвага хөөгөөд нүхэнд оруулах шиг болсон чинь нэг жижигхэн юм зуусаар миний дэргэд ирлээ. Хартал нөгөө тарвагны умдагный нь өөх махыг арьстай нь өм тасдан зууж ирсэн нь чацав татавхийн хөдөлж, хөөрхий тарвага мах арьсаа тас татуулан амь гарч гэж бодохоор айдас төрж, бие арзас хийнэ. Тарвага нүхэндээ ормогц толгойгоороо нүхнийхээ таазыг хөшөөд зүтгэвэл хаа гуяа ч тас татуулан хүчтэй зүтгэдэг тэвчээртэй амьтан юм гэнэлээ. Би мориндоо мордон хонины зүг явахад нохой маань махаа зуусаар миний хойноос дагаад л дэргэд
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 33 тавина. Аваачээ гээд байгааг нь би ойлгож байна гэвч яалтай билээ. Тэр жаахан махаа тэр Боролзой ахдаа аваачиж өгсөн байлгүй дээ. Нохой гэдэг амьтан эзэндээ үнэнч, нүүдэлчин малчдын маань сайн түшиг нь болж хээрийн зэрлэг араатан, сүүлгүй хулгайч нараас сэргийлэх нүд, сэрэмжлүүлэх дуу хоолой нь болдогийн амьд жишээ нь манай арслан хэмээх дөрвөн нүдтэй халтар нохой маань билээ. Бид бүгдээрээ Арсландаа хайртай байсан юм. Сургуулийн амралтаараа хөдөөнөө ирэхэд хамгийн түрүүнд алс холоос Арслан маань сүүлээ сэгсэлзүүлэн угтан ирж чамайг их саналаа шүү гэсэн шиг урдаас цоройж банхар хошуугаараа долоох гэж зүтгээд л эрхэлж байдагсан. Нүүдэлчин монгол мал аж ахуйн домогт баатар болсон монгол банхарууд жилээс жилд ховордож энд тэндхийн орнуудын эрлийз хурлийз ноход, мал биш гэр сахисан муурнаас ялгаагүй амьтад болж дээ. ХӨДӨӨГИЙН ХҮҮ Миний багад манай нутагт Гүзээ, Орших, хар Багсам гээд хөдөө нутгийн олон ханхар эрчүүд байдаг байлаа. Том нударгатай дээл хөөргөн бүсэлж, энгэр заамаа задгайлан армаг тарган морин дээр урт дэнзэн ташуур гозолзуулан, аль эсвэл уурга туялзуулан барьж, хазаар даран дүүхэлзэх агсам морь хөндөлсүүлэн давхиж айлын ноход шуугиулан, авгай хүүхнүүдийг уулга алдуулан орилж хашхируулан яваа хөдөөний хөөрүү ханхар эрчүүд хэсэг бүлгээрээ давхилддаг байлаа. Бас сумын малын эмч, зоотеникч гэж тэднийг бодвол аядуу зөөлөн, уулзаж учирч байгаа малчин айл бүрийн хүндэтгэлийн идээ будаа хүртсэн эрхэм хүмүүс байх. Би багадаа малчид яагаад энэ хүмүүст ийм их хүндэтгэлтэй ханддаг юм бол гэж боддог байлаа. Гэтэл нэгдлийн малаас чоно нохойд бариулах зэрэг элдэв зүй бус хорогдол гарсан тохиолдолд малчид төлбөрт унадаг байж. Иймд тэд малын өвчнөөр үхсэн гэсэн акт бичүүлж мал тоололгоор нэгдлийн малыг гарз хохиролгүй малласан гэсэн дүгнэлтийг эмч, зоотехникч нараас авдаг байсныг хожуу ойлгож билээ. Энэ бүхэн хөдөөний хүү миний сэтгэлийг хөдөлгөж, малын эмч болохын мөрөөдөлд умбаж явлаа. Би зуныхаа амралтаар хөдөө гадааны ажилд явсаар хоёр хацар минь сайртаж, хүрлийж харласан царайтай хөдөөний малчин банди л болдог байлаа. Ээж минь нүүр гараа угаасны дараа сарлагийн түүхий сүүний цөцгийгээр сайртсан нүүр гарыг минь тосолж өгдөг байсан юм. Одоогийнх шиг нүүр гарны тос гэж хөдөөд байсан биш дээ. Ингээд угийн тослог нүүрэнд сарлагийн сүүний цөцгий түрхээд хангай нутгийн эрс тэс уур амьсгалтай хөдөө хээрийн нар салхинд мориныхоо жолоог суллан давхихаар африкийн хар банди лугаа болдог байж дээ би. Манай жижигхэн биетэй хээр зүсмийн морь бид хоёр бие биедээ ижил дасал болсон байв. Унахад хөл хөнгөн. Жаахан бие нь халаад хоёр чихнийх нь омгоор хөлс нь гараад ирэхээрээ буруу зөвгүй дөрөөнөөс гутал сугартал бусгадаг, явдал дундаа улам хөл нь хөнгөрч амаа булаан, хазаар даран тэмүүлдэг тэнгэрлэг сайхан хөлөг байсан юм. Ааш авиртай ч армаг сайхан энэ хөлгийг аав маань жийрхээд унадаггүй атлаа хайртай байлаа. Би сургуулийн амралтаараа ирэхээрээ хөдөөний том ах нарыг дуурайж энэ мориор газрын уруу өгсүүргүй айлын нохдыг шуугиулан давхидаг байв. Манй айл саахалтын хүмүүс аавд танай дунд банди энэ хээр морь хоёрыг яана даа. Хад чулуу, дов сондуул, шавар шалбаагтай газрын бартаан дундуур жолоо татахгүй давхих юм. Мориноосоо унаж сүйд болохвий дээ гэж санаа зовнин ярьдаг байжээ. Уг нь би тэр том ах нарыг л дуурайж айлын ноход шуугиулан мориныхоо хурдаар давхих сайхан санагдсаных юм л даа. Завтай үедээ би буу үүрч тарваганд явдаг байлаа. Ахыгаа л дагаж явж тарвага агнадаг болсон юм. Аав надад хүн амьтан, мал сайн харж байж бууныхаа овоо харааг буудах тарваганыхаа хүзүү толгойг яаж онилж буудахыг заан “шав” буудуулж шалгалт аваад өдөрт хоёр ширхэг л сум өгч нэг тарвага агнах даалгавар өгнө. Хэрэв хоёр сумаараа тарвага агнаж чадаагүй бол давтан авч “бай” шагайн дахин сургалтад ордог байв. Бидний хүүхэд ахуйд наймдугаар сарын 15- наас тарвага агнахыг зөвшөөрдөг байсан. Тарвагыг буудахдаа хөхүүл болон мөндөл буудах хатуу хориотой. Хоёр ганзгандаа гурав, дөрвөн тарвага ганзагалан хоёр талынхаа ганзган дахь авласан ангаа эргэн эргэн харахад, ганзага дүүрэн ангийн сүүл морины явдалд сугсалзаж байх нь бахдалтай. Замд олон хүн тааралдаасай Загарын дунд банди лут анчин болчихсон байна гэж хэлүүлэхийн мөрөөдөл болж хүний бараа харагдвал ойрхон өнгөрөхийг хичээж явлаа. Одоо бодоход ичихээ мэдэхгүй дамшиг байж дээ би. Өөрөөсөө өөр хүнгүй эзгүй хээрийн соргог билчээрт сэрүү татсан салхи уушиг цээжийг ариусган, уул хадыг цуурайтуулан дуу аялж, хоолойн өнгө, дууны нугалааны донжийг олох гэж өөрийнхөө дууг уул хадны ц у у р а й н а а с өртөөлүүлэн сонсож засахыг хичээн аялж, өндөр уулын асга чулуун д у н д у у р хоржигнон урсах
Уул уурхайн сэтгүүл 34 хүйтэн усанд чичрэн байж биеэ угаан эрх чөлөө дүүрэн аз жаргалтай явсан хүүхэд ахуй нас минь. Эргээд надад олдохгүй, энэхэн насны хувь заяа юм даа. Ийнхүү намайг өсгөж өндийлгөж хүмүүний амьдралын эрх, бэрхийн дундуур, эрэмгий шударга, эрүүл чийрэг, эр хүн болоход миний нутгийн сүрлэг сайхан хангайн уулс, ус агаар, аав ээжийн минь ач тусыг дурсаад ч дуусашгүй, бичээд ч барагдашгүй ажгуу. ЭРДЭМ СУРАХ АЯНД Мандах бид хоёр 1962 онд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйн дунд сургуулийн долдугаар ангийг төгслөө. Бид хоёр онц сурлагатангууд биш ч сайн сурдаг хүүхдүүд байлаа. Багш нар маань бид хоёрыг үргэлжлүүлэн сурч 10 дугаар ангиа төгсөг гэнэ. Бид хоёр техникумд сурч би малын эмч болохыг, Мандах багш болохыг мөрөөдөж би Ховдын хөдөө аж ахуйн техникумд, Мандах маань Архангай аймгийн Багшийн сургуульд хуваарь аван гэртээ ирлээ. Гэтэл Гадаад явдлын яаманд ажилладаг ах маань Энэтхэг улсаас амралтаар Улаанбаатарт ирсэн. Мөдхөн нутаг ус, аав ээжийг зорин ирэх сураг гарав. Бид хоёрыг Улаанбаатар хотод сургуульд сурах нь дээр. Танил талын хүнгүй хаа хамаагүй хол газар явуулж хэрэггүй. Би мөдхөн гадаад томилолтоо дуусган Улаанбаатарт ирж гадаад явдлын яамандаа ажиллана. Наад хоёрыгоо хот руу явуул гэсэн үгийг аав, ээжид маань дуулгажээ. Ийнхүү ахынхаа зааж зөвлөснөөр Улаанбаатарын техникумд суралцахаар шийдлээ. Намайг аав маань миний хүү санхүү эдийн засгийн сургуульд сураарай гэж, дүүг маань багш болоорой гэлээ. Сургуулийн хуваарь ч үгүй бид хоёрт ээж минь нэг нэг шуудайнд хувцас хунарыг минь хийж хэдэн төгрөг, замдаа идээрэй гэж боорцог, ааруул, бяслаг, тос мэтийг базааж өгөөд аавыгаа даган мориндоо мордоход ээж минь хоёр хүүгийнхээ хацрыг үнсэж, нулимс цийлгэнэсэн нүдээрээ инээмсэглэн сүүгээ өргөн хоцорч билээ. Бид хоёр ээжийгээ эргэн эргэн харахад сүүгээ өргөсөөр л зогсож харагдана. Аав минь машин зам тосон явж өнгөрөх машинд гар өргөсөөр өмнө нь уулзаж, учирч таних нь бүү хэл зүс барааг нь ч хараагүй хотын нэгэн жолоочоос учирлан гуйж бид хоёрыг нэгэн тээврийн машины тэвшин дээр суулгаад Улаанбаатар руу явуулдаг юм байна. Ийнхүү бид хоёр даль жигүүр ургасан шувуухайнууд шиг өсөж бойжсон орон гэр, аав ээж, өнө мөнхөд орших төрсөн нутгаа орхин эрдмийн аянд мордсон юм. Нөгөө жолооч нь зам зуураа Архангайн Чулуут, Төв аймгийн Лүн сумын таньдаг айлаараа хэсэж айраг, шимийн архи зооглон, хөдөөний хөгшидтэй хөлчүүрхээд мөд хот орох шинжгүй ээ. Бид хоёрыг тоох хүн ховор болохоор ээжийн минь өгсөн идэх зүйлээс өөр хоол унд тааруухан, зарим үед нүүр гар угаах ус ч олдохгүй ачааны машины тэвшин дээр
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 35 хонон өнжин дөрөв хонож байж нэгэн орой харуй бүрий болсон хойно хотын барааг харлаа. Юу вэ. Ямар гоё юм бэ. Аймгийнхаа төвийг ч үзээгүй хөдөөний бид хоёрт хотын сүр бараа үнэхээр гайхалтай байлаа. Талаар нэг барилга байшин сүндэрлээд. Гэрэл гэгээ цацраад л газарт буусан тэнгэрийн одод шиг. Ийнхүү олон хоног аяншиж ядарсан царайндаа баяр хөөр бялхуулсан нүүр нь холцруутаж, сайртсан хоёр банди Улаанбаатар хотын гоё сайхныг гайхан баясаж, сэтгэл минь хөөрч явсаар Төмөр замын төв буудлын хойно тэр үеийн тээврийн товчооны гадаа иржээ. Жолооч кабинаасаа буунгаа: -Та хоёр машинаас бууж болохгүй шүү. Энэ хот газар муу хүмүүс ихтэй. Зодно. Мөнгийг чинь булаана. Хулгай хийнэ. Машин дээрээ унт. Маргааш өглөө уулзах хүнийг чинь зааж өгнө гэж хэлээд явчихлаа. Бид хоёрын нөгөө их баяр баясгалан аажмаар бүдгэрэн замхарч айж эхэллээ. Хулгайч ирвэл яах вэ гэсээр хоёулаа өнөө шөнө унтахгүй гэж яриад хэвтэж байтал нам унтаж жолоочийг дуудахад өглөөний наранд нозоорсон биеэ дааж ядан сэрцгээлээ. Өглөөний цай унд гээчийг мартсан бид хоёр нүүрээ ч угаах ус байхгүй байтал жолооч ах машинаа асаан “Хөдөө аж ахуйн яам” гэсэн хаягтай гоё баримал бүхий байшингийн дэргэд ирж зогсоод бид хоёрт хандан: -Тэр цагаан хашааны үүдэн дээр оч. “Улаанбаатар хотын ус сувгийн товчоо” гэдэг байгууллага. Тэндээс Дамдин гэдэг жолоочийг сураглаарай. Аав чинь та хоёрыг тэр өвгөнтэй уулзуул гэсэн гэлээ. Бид хоёр шуудайтай дээл хувцасаа үүрсээр Ус сувгийн товчоон дээр ирж манаачаас нь -Ахаа Дамдин гэдэг жолооч энд байдаг уу гэж асуулаа. Олон хоног ачааны машины тэвшнээс өөр унтах газаргүй, хоол унд муутай, нүүр гараа ч угааж амжаагүй явсан бид хоёрын царай руу өрөвдөнгүй атлаа дооглонгуй харцаар нүдээ жартайлган харсан манаач эр инээмсэглэн: -Байгаа байгаа одоо жижүүрээс буугаад гараад ирнэ, хүлээж бай гэв. Ямар азтай юм бэ гэж бодох зуур минь Манаач: -Хаанаас яваа хүүхдүүд вэ? -Бид хоёр Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйгаас гэж хариуллаа. Удсангүй шар торгон дээлэн дээр тод ногоон бүс бүсэлсэн хот газрын ганган өвгөн хөнгөн шингэн алхсаар ирж харагдлаа. Манаач: -Та хоёрын хүлээсэн хүн тэр ирж явна гэлээ. Бид хоёр босож -Та сайн байна уу гэж мэндлэв. -Сайн. Сайн. Хэний хүүхдүүд билээ гэв. Учрыг ойлгосон өвгөн маань манаачид манай хүргэн хүүгийн дүү нар нь хөдөөнөөс ирж гээд бид хоёрыг дагуулан “американ дэнж” гэх газрын хашаатай айлуудын зүг явлаа. Бид хоёр Дамдин буурайгийндаа хэд хонож хоёр хөгшинтэй хуучилсаар нэлээд даслаа. Ах маань бид хоёртой зөрөөд хөдөө аав, ээж рүү яаран явсан байлаа. Энэ хугацаанд Лхаахүү эмээ минь бид хоёрыг хотын хүүхдүүд болгох гэж тэр үеийн таван төгрөг 60 мөнгөний хар өнгийн дурдангаар шар баар гэж хүлхгэр өмд оёж, бас шоо дөрвөлжин хээтэй улаан цоохор даавуугаар нэг нэг цамц оёж өмсүүллээ. Гэтэл өмсөх ботинк байдаггүй ээ. Өвөө маань ахынх нь ботинкнуудаас таарахыг нь өмсүүл гэж байна. Ингээд бид хоёр барууны орны ганган ботинк дээр торгон шар баар хулхулзуулж, эмээгийн гараа гарган оёсон цамцыг өмсөөд гэрт байгаа жижиг толиных нь өмнө дахин дахин эргэлдсээр хашааны хураалттай модон дээрээс их дэлгүүрийн барааг харж, харж байгаад явдаг байлаа. Их дэлгүүрт очиж үзэх гээд байгаа санаатай юм л даа. Одоо бодохоор алиалагчийн хувцас өмссөн хэнэггүй ах дүү хоёр Улаанбаатарын гудамжаар баяр бялхуулан жаргал дүүрэн алхаж байжээ. Харамсалтай нь бид хоёр С ү х б а а т а р ы н талбай хүрээд л их д э л г ү ү р э э олохоо байгаад буцдаг б а й в . Сургуулиудын элсэлт дуусаж бидний мөрөөдөл
Уул уурхайн сэтгүүл 36 талаар болох шинжтэй болоод байв. Угийн сэргэлэн цовоо танил тал, найз нөхөд олонтой Дамдин өвөө маань нэг өглөө ажлаасаа бууж ирээд: -За Мандахаа одоо намайг дагаад явнаа. Өнөөдөр Төв аймагт багшийн сургуулийн элсэлтийн сүүлчийн шалгалт авахаар манай нэг танил багш явах гэж байна. Хоёулаа Цэвэлмаа багштай хамт Төв аймагт очиж шалгалт өгнө гэв. Орой болоход Мандах маань шалгалтыг нь амжилттай өгч оюутан болж бөөн баяр хөөртэй ирлээ. Би сэтгэл гонсгор байлаа. Аавын ор гэсэн сургуулийн элсэлт дууссан. Би ном их уншдаг. Уншсан номныхоо тэмдэглэлийг нэг бүрчлэн хийдэг байснаас ч юм уу сэтгүүлч болох юмсан гэж боддог байлаа. Бас сургуульд байхдаа үлгэр, шүлэг бичихчээн болж Содномдорж багшдаа үзүүлж бурмын амттай, урмын үгийг ч их сонсож байсан. Гэвч тийм сургууль байдаггүй гэж өвөө маань хэллээ. Тэгээд: -Миний хүү бие томтой хүдэр эр болох нь ээ. Энэ жилдээ манай ус сувагт ажил хий. Тэгээд оройгоор 10 дугаар анги төгсөөд дуртай сургуульдаа ор гэв. Бас чи чинь барилддаг гэсэн чөлөө цагаараа бөхөөр хичээллэ. Хоёулаа хагас сайн өдөрт хамт бөх үзнэ. Чамайг барилдуулна гэлээ. Өвөөгийн энэ яриа надад нэг л сонирхолгүй байлаа. Гэтэл нэг өдөр өвөөгийнд маань нэгэн залуу ирж хуучилж сууснаа маргааш манай Политехникумын уул уурхайн ангийн элсэлтийн шалгалт болно. Элсэлт дутуу учраас дахин элсэлт авах гэнэ гэлээ. Ингээд би Улаанбаатар хотын Политехникум (одоогийн батлан хамгаалах яам)-нд элсэлтийн шалгалт өгөөд тэнцлээ. Гэвч би энэ мэргэжлээ ойлгож ядан байлаа. Тэр үед Ч.Лодойдамба гуайн “Алтайд” роман гарч би говийн зэрэглээ, сүрлэг сайхан байгаль, ан гөрөө, говийн угалз гэдэг байгалийн онцгой үзэгдэл зэргийг амтархан дахин дахин уншиж энэ бүхэнтэй учирч яваа “геологич” гэдэг мэргэжил ямар гоё юм бэ гэж боддог байлаа. “Уул уурхай” гэхээр тэрнийг л гэж тааж байв. “Уурхай” гэдэг үгийг анх удаа л сонссон минь энэ билээ. Есдүгээр сард хичээл эхэлмэгц биднийг Жаргалантын сангийн аж ахуйн ногооны бригадад төмс хураах ажилд дайчлан олон Зил-130 машин дүүрэн хүүхдүүдтэй дуу хуур болон хөгжилдсөөр тус сангийн аж ахуйд ирлээ. Бид нэг сар төмс ухагч машины араас даган ил гарсан төмсийг шуудайлж, машинд ачдаг байв. Намрын сэрүү орж, нойтон цас хаялах үеэр хүнсний ногооны сул хөрстэй талбайд ил гарсан төмсийг шөнө хөлдөхөөс нь сэргийлж хурааж дуусгах гэж гутлаа даахгүй болтол шавартай хутгалдан даарч бээрч байсан ч ажлаа амжуулж дуусгадаг байлаа. Сангийн аж ахуйн ногоо хураах ажил дуусаж бид Улаанбаатар руугаа буцах унаа хүлээлээ. Сангийн аж ахуй гэрээт ажлын хугацаа дууссан гээд бидэнд хоол хүнс өгсөнгүй. Бид ус ууж, төмс галын цогонд булж идэхээс өөр хоол ундгүй хоёр хонож байлаа. Ашгүй машин ирж бид баяр хөөр болон хотын зүг хөдөллөө. Бүгд л өлссөн учир 22-ын товчооны хоолны газрыг л ярьцгааж явлаа. Гэтэл түрүүчийн машинтай хүүхдүүд хоолонд ороод хоол дуусжээ. Ингэж л бид өлмөн зөлмөн гэр орондоо шөнө орой ирцгээж билээ. Дараа жилийн намар бид Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйн тариа хураалтын ажилд явлаа. Тарианы үтрэмд буусан тариаг хүрзээр шигшин овоолдог ажилтай байв. Гэтэл нэг комбайны жолооч энэ том биетэй бандийг би туслахаар авъя гэж намайг заав. Би ч дуртайяа зөвшөөрч комбайны туслах машинч болов. Цэлгэр өргөн талд шаргалтан халиурах тариа хадаж яваа комбайн яг л их далайд хөвж яваа усан онгоц шиг санагдаж, комбайны машинчаас гуйж комбайнаар тариа хадах болов. Үнэхээр гоё байлаа. Харин өглөө бүр эртлэн босч комбайнаа трактораар чирүүлэн асаах ажлыг би хийдэг болов. Нэг өглөө трактораар комбайнаа чирүүлэн асааж зогсоогоод Комбайныхаа дугуйны урд сөхрөн сууж татсан троссоо салгахаар тракторчинд ухрах дохио өгтөл тэр маань ухрах биш урагшаа чирж миний хоёр хөлний эрээн булчин дээр комбайны урд том дугуй дүнгэсхийн гарч зогслоо. Бөгсөн бие мэдээгүй болж би ориллоо. Гэтэл гэрээс комбайнчид зарим нь дээлээ нөмөрсөн, зарим нь цээж нүцгэн гарч ирэн комбайныг хойш нь ухраах уу, аль эсвэл урагш нь явуулж миний хөлийг чөлөөлөх тухай ярьж зогсох хэт удаан санагдаж, хурдан энэ комбайныг хөлөөс зайлуулаач гэж цурхиран уйллаа. Комбайнч ах маань шууд ухрааж хоёр хөлийг минь том дугуйны тэвчихэд бэрх аймшигт даралтаас чөлөөлөв. Босож чаддаггүй ээ. Хоёр хөл ямар ч мэдээ алга. Ах нар намайг сугадан гэрт оруулан гутлыг маань сугаллаа. Ямар ч байсан хөл нь хугараагүй байна гэж ярьцгааж байв. Нэлээд сууж байгаад гутлаа өмсөх гэтэл хөл маань хөөж хавдаад буцаад гутал өмсөх аргагүй болжээ. Ийнхүү сангийн аж ахуйн эмч ирж үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж уух эм бичиж өгөөд хот явж эмчлүүл гэлээ. Хэд хоногоос хөл гишгихтэйгээ болж аваад хотод ирэв. Эмчилгээ гэж сүртэй ч юм болсонгүй. Хөлний хавдар аяндаа бууж эдгэрэв. Ямар азаар тийм том дугуйны дор дарагдахдаа миний хөлний яс хугарсангүй вэ гэж боддог юм. Учир нь тэр газрын хөрс маш зөөлөн чулуугүй байсан нь аз болж хөл хугараагүй байж билээ. Үүнийг бичих учир гэвэл хүн бага залуудаа аливаад болгоомжтой хандаж, халуунд халж, хүйтэнд хөрч, өлсөж цангаж, үерхэж нөхөрлөж явснаараа муудах юмгүй харин ч өлчир чийрэг болж, тэсвэр хатуужлын амт шимтээс өчүүхэн ч атугай амсаж, олон сайхан найз нөхөдтэй болж, олдсоноо хувааж идэж уун бие биеэ хайрлаж хүндэтгэх нийтэч зан араншин, зөв ёс суртахуун төлөвшиж, эрүүл саруул өсөхийн ухаарал хайрлаж дээ гэж боддог. Үргэлжлэл дараагийн дугаарт.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 37 -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл ямар болсон талаар ярилцлагаа эхэлье? -Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын сүүлийн дөрвөн чуулганаар хэлэлцүүлэх байсан ч боловсруулагдаж байна гэсээр өргөн бариагүй. Хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаа. Судалгаа муу, энэ салбарт болж буй алдаа, хүндрэлийг засч залруулаагүй, хүнд суртлыг улам дэмжсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах ямар ч тодорхой заалтгүй маш муу төсөл болжээ. Хэлэлцүүлэгт оролцогчид, салбарын туршлагатай ахмадууд хуулийн төслийг хатуу шүүмжилсэн. Үйлдвэрлэгчид, экспортлогчид, ТББ-ынхан дор бүрдээ саналаа өгсөн. Ерөнхий сайд хууль гарахаас нь өмнө санал, шүүмжлэлээ өгөөрэй гэсэн. Санал, шүүмжлэлийг хүлээн авахгүй хуулийн төслөө энэ хэвээр зүтгүүлвэл энэ салбар хөгжихгүй улам уруудаж унтахаар болжээ. -Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн АМНАТ-ын асуудал хэрхэн тусгагдсан байна вэ? -Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмжих бус улам дампууруулах, ашигт малтмалаа ямар ч баяжуулалт, боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь экспортлох зорилготой хуулийн төсөл болжээ. Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа жаахан ч гэсэн баяжуулаад, боловсруулаад бага зэргийн валют нэмээд олчих вий, ажилгүйдэл буурчих вий, улс маань олон үйлдвэрүүдтэй болчих вий гэж боддог сайд, дарга нартай болжээ. Ашигт малтмал хэдийгээр “Төрийн нийтийн өмч” боловч хэт өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Татварын хувь хэмжээ оновчтой байж компаниуд М.БУЯНБАДРАХ: АШИГТ МАЛТМАЛАА БАЯЖУУЛЖ, БОЛОВСРУУЛАХЫН ЭСРЭГ ЯАМДТАЙ БОЛЖЭЭ “Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай АМНАТ тойрсон асуудлаар ярилцлаа.
Уул уурхайн сэтгүүл 38 нь төлж чаддаг. Өндөр татвартай ашиггүй төсөлд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. 2019 оны Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөс хойш 30 орчим өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд татварын өрөнд орж 1500 орчим хүнээ ажилгүй болгож, үйл ажиллагаагаа зогсоосон. Хэд хэдэн үйлдвэр АМНАТаас болж үйлдвэрээ барьчихаад ажиллуулаагүй. Сангийн яам, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамныхан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын шат бүрд /НӨАТ шиг/ АМНАТ ногдуулдаг бодлогыг дахин баримталсан байна. Бусад улс оронд “Роялти”-г олборлолт, баяжуулалтын шатанд зөвхөн нэг удаа авдаг. Товчхон хэлэхэд төрийн өмч байхад нь тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоод АМНАТ төлөөд тухайн олборлогч компанийн өмч болно. Тэр компани өөрийн өмчөө баяжуулж, боловсруулж, бусдад худалдах эрх нь нээлттэй. Тэр компанийн өмчийг худалдаж аваад баяжуулаад, боловсруулаад экспортлоход дахин “роялти” ногдуулдаг ийм татварын тогтолцоотой зарчимтай улс энэ дэлхийд байхгүй. Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжээд өгвөл төмрийн хүдрээр хорголжин, ширэм хийх, жоншны хүдрээр эцсийн бүтээгдэхүүн хийх, нүүрсээ угаах төсөлтэй залуучууд олон байна. Ийм татварын орчинтой байхад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгааг сайд, дарга нар ойлгохгүй юм. -Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд хатуурхаад байгаа юм бол? -Мэдэхгүй. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана, нүүрснээс хий, бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарна, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байгаа. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд яриад байдаг баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-аар дарамтлаж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татвараа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой. -Хуулийн төсөлд баяжуулах үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар тусгажээ. Баяжуулах үйлдвэрүүд тусгай зөвшөөрлөө авах гэж хэр хүндрэл учрах бол? -Хайгуул, ашиглалтыг зохицуулдаг байсан хуулинд “баяжуулалт” гэсэн том асуудлыг оруулж ирээд холион бантан болгожээ. УИХ, Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог бууруулна гэдэг доод шатандаа нэмэх сонирхолтой. Ашигт малтмал баяжуулах тусгай зөвшөөрлийг өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд авах боломж маш бага. Яагаад гэвэл Татварын ерөнхий газраас бүх компаниудад маш өндөр /АМНАТ/ нөхөн татвар, торгууль, алданги тавигдсан бүгд өртэй болсон. Татварын алба авч чадахгүй авлагатай, татвар төлөгчид хэзээ ч төлж чадахгүй өртэй болсон. АМНАТыг хугацаандаа төлөөгүй бол Тусгай зөвшөөрөл шууд цуцлагдахаар заасан. Энэ заалт ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бүх этгээдэд хамаарна. Баяжуулах үйлдвэрүүд хаалтын үйл ажиллагааны санхүүжилтийн баталгааг бүрдүүлнэ гэж заасан. Өрөнд орсон компаниуд хаанаасаа ямар баталгаа гаргах юм бол. Монгол Улсад нэмүү өртөг шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг улам хаан боогдуулах бодлогыг дэмжээд байна. -Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар ямар санаа оноотой яваа вэ? -Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал төмрийн баяжмалаа нэг тонныг 80 ам.доллараар зарсан байхад 120 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг. Биржийн арилжааг дэмжиж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй. -Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ямар сөрөг үр дагавар гарах вэ? -Үндсэн хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалт орохоор байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид баяжуулах, боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Агуулга багатай төмрийн болон жоншны хүдэр эдийн засгийн эргэлтэд орохгүй хаягдаж, валютын орлого орж ирэхгүй. Ажилгүйдлийн тоо буурахгүй. Улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэхгүй. Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалга, Шинэ сэргэлтийн бодлогын “Аж-Үйлдвэржилт” хэрэгжихгүй. Ийм сөрөг нөлөө илэрнэ гэж харж байна.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 39 ЯКНО серийн залгах пункт (ячейк) нь ил уурхайн үндсэн чухал цахилгаан тоног төхөөрөмж юм. Ил уурхайн өндөр хүчдэлийн ЯКНО серийн иж бүрэн залгах пункт нь ил уурхайн томоохон хүчин чадалтай хэрэглэгчдийн цахилгаан тоног төхөөрөмжийг залгах, салгах болон хамгаалах зориулалтаар ашиглагдана: • цахилгаан экскаваторууд • өрмийн машинууд • өрөмдлөгийн төхөөрөмжүүд, драгууд болон шороо сорогчуудын өндөр хүчдэлийн хөдөлгүүрүүд • компрессорын ба насосны төхөөрөмжүүдийн • хүчний трансформаторууд ЯКНО серийн залгах пункт нь хийцийн хувьд 9 хувилбарын схемээр хийгдэх бөгөөд шугамуудыг янз бүрээр салаалуулж татах боломжоор хангана. Мөн түүнчлэн оруулгын ба гаргалгын өөр өөр (кабелийн эсхүл агаарын) хослолуудыг бий болгож ашиглах боломжтой. Хийцийн хувьд үйлдвэрлэх боломж нь сонголттой байна. Үүнд: • хатуу чирэгч бүхий чаргатай хийлгэх • удирдлагын тасалгаа талаас үйлчилгээ хийх коридортой хийлгэх ТАНИЛЦУУЛГА ЯКНО серийн залгах пункт Параметрийн нэр Параметрийн утга Номиналь хүчдэл, кВ 6; 10 Номиналь гүйдэл, А 630 Өндөр хүчдэлийн таслуурын хэлхээний ажлын номиналь гүйдэл, А 50; 75; 100; 150; 200; 300; 400; 600 Вакууман таслуурын таслах номиналь гүйдэл, кА 20 Дулаан тэсвэрлэлтийн номиналь гүйдэл, кА 20 Цахилгаан динамик тэсвэрлэлтийн номиналь гүйдэл, кА 51 Хүчний холболтын схемүүд 9 Вакууман таслуурын загвар Хүчний холболтын схемийн сонголтоор Тосон таслуурын хөтлүүрийн төрөл Хүчний холболтын схемийн сонголтоор Хэт хүчдэлийн хязгаарлагч Захиалгаар Ил уурхай эсвэл үйлдвэрийн талбайгаар зөөвөрлөх зориулалттай хатуу чирэгч холбоос бүхий чаргатай Захиалгаар ЯКНО серийн залгах пунктийн техникийн параметрүүд Цахилгаан тоног төхөөрөмжийн танилцуулга бэлтгэсэн: ШУТИС-ийн Хүндэт профессор, доктор (Ph.D), зөвлөх инженер Г.Сандагдорж Мэргэшсэн инженер, магистр Т.Биндэръяа Мэргэшсэн инженер, магистр С.Эрдэнэцэцэг ЯКНО-6(10)У1 серийн залгах пункт нь 15÷20 сая төгрөгний үнэтэй бүтээгдэхүүн болж үйлдвэрлэлээс гарч байна. Хүчний холболтын 5 ба 6 хувилбарын схемтэй ЯКНО6(10)У1В серийн ячейк нь КРНийн ячейкүүдтэй адилхан бөгөөд түүгээр сольж болно. Хүчний холболтын №4 схемтэй ЯКНО6(10)У1В ячейк нь КРУПЭ серийн иж бүрэн хуваарилах байгууламж болно.
Уул уурхайн сэтгүүл 40 Шугамын хүчний холболтын төрөл Оруулга: агаарын эсхүл кабелийн Гаргалга: кабелийн эсхүл агаарын Үйлчилгээ хийх нөхцөл Хоёр талаасаа Удирдлагын төрөл Байрнаас ба зайнаас Агаарын оруулгын хайрцагтай ба чаргагүй овор хэмжээ, мм 4000x1210x1004 Хамгаалалтын зэрэг IP54 Удирдлагын тасалгаа талаас үйлчилгээ хийх коридортой хийлгэх Захиалгаар ЯКНО-6(10)У1В серийн ячейкүүдийн хүчний холболтын схемүүд:
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 41 ЯКНО-6(10)У1В серийн чейкийн хийцийн онцлогууд:
Уул уурхайн сэтгүүл 42 Агаарын шугамаас газар хүртэлх аюулгүй зай (4.5 м)–г хангах зорилгоор ЯКНО серийн ячейк нь хайрцаг хэлбэртэй металл хаалт (3)-аар тоноглогдоно. Энэхүү хайрцаг хэлбэртэй металл хаалтан дотор агаарын оруулгын хайрцагны дээвэр дээр байрлуулсан нэвтрэлтийн тусгаарлууруудтай оруулгын хуурай салгуурын дээд талын контактуудыг холбож буй шитнүүд байрлана. Агаарын оруулгын хайрцган дээр босоо дэгээтэй тусгаарлуур болон ОПН хэт хүчдэлийн хязгаарлагчтай рам (хүлээн авах хөндлөвч) байрлана. ЯКНО-6(10)У1В серийн ячейкийн хориг түгжээнүүд: 1. Хуурай салгуурын хүчний контактууд ба вакууман эсхүл тосон таслуурын хүчний контактууд хооронд хийгдсэн механик хориг түгжээ 2. Таслуурын дараа тавигдсан газардуулгын хутгануудтай болон түүний өөрийн газардуулгын хутгануудтай хийгдсэн таслуурын хүчний контактуудын механик хориг түгжээ 3. Өндөр хүчдэлийн таслуурын тасалгааны хаалгатай хийгдсэн хуурай салгуурын газардуулгын хутгануудын механик хориг түгжээ 4. Хуурай салгуурын газардуулгын хутгануудын хөтлүүртэй хийгдсэн хуурай салгуурын хүчний контактуудын хөтлүүрийн логик хориг түгжээ 5. Хуурай салгуурын хүчний контактуудтай хийгдсэн вакууман таслуурын цахилгаан механик хориг түгжээ ЯКНО-6(10)У1В серийн ячейкийн хамгаалалтууд: Ил уурхайн ЯКНО серийн залгах пункт дэх хамгаалалтын функцийг дараах хоёр аргын нэгээр гүйцэтгэнэ. • БМРЗ, РС80МР, Сириус, Sepam гэх мэт загварын хамгаалалтын микропроцессорын блокуудаар • Цахилгаан механик реленүүдээр ЯКНО серийн ячейкийн залгах пунктэд тавигдсан хамгаалалтуудын жагсаалт 1. Богино холбоосын гүйдлээр таслах буюу шуурхай хамгаалалт (вакууман таслууртай хийцүүдийн хувьд) 2. Их гүйдлийн хамгаалалт (вакууман таслууртай хийцүүдийн хувьд) 3. Нэг фазын газардлагын хамгаалалт 4. Нэг фазын газардлагын чиглэсэн хамгаалалт 5. Гурван фазын хүчдэлийн хяналт (минималь хүчдэлийн хамгаалалт, бүрэн бус фазын горимын хамгаалалт, фазын дарааллын хяналт) 6. Өндөр хүчдэлийн кабелийн газардуулгын голчийн тасралтын хамгаалалт 7. Гадна гэрэлтүүлгийн нам хүчдэлийн хэлхээн дэх нэвчилтийн гүйдлийн хамгаалалт (хүчний холболтын №4 схемийн хувьд) 8. Хүчний трансформаторын нам хүчдэлийн гадна хэлхээнүүд дэх нэвчилтийн гүйдлийн хамгаалалт (хүчний холболтын №8 схемийн хувьд) 9. Удирдлагын хэлхээ (оператив) хүчдэлгүй болсон үе дэх вакууман таслуурын тасралт 10. Таслуур ажилласны дараах нуман залгалтаас хамгаалах хамгаалалт ЯКНО-6(10)У1В серийн ячейкийн нэмэлт функциональ (чиг үүргийн) боломжууд 1. Нэг фазын газардлагын хамгаалалтын туршилт 2. Хамрагдаж буй талбайн гадна гэрэлтүүлгийн хэлхээн дэх нэг фазын газардлагын хамгаалалтын туршилт (хүчний холболтын №4 схемийн хувьд) 3. Электрон тоолуурын актив ба реактив энергийн тоололт 4. Удирдлагын тасалгаа талаас үйлчилгээ хийх коридор (захиалагчийн шаардлагаар) Энэхүү ЯКНО-6(10)У1 серийн залгах пунктийн мэдээллийг www.eastroy.ru сайтаас үзэж болно.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 43
Уул уурхайн сэтгүүл 44
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 45 УУЛ УУРХАЙ-100 ЖИЛ Манай Улсад үйлдвэрлэл, ялангуяа уул уурхайн салбар хөгжихийн хэрээр хөдөлмөрийн зах зээл ч мөн өргөжин тэлж байна. Үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) шинэ асуудлууд урган гарч үүрэг хариуцлага ч өсөн нэмэгдэж байна. Барилга, уул уурхай, бусад салбарт үйлдвэрлэлийн осол ойр ойрхон гарч байгаа нь ажлын байран дахь ХАБЭА (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй)-н зааварчилгааг тогтмол өгдөггүй мөн энэ талаарх ажилчдын мэдлэг дутуу, ХАБЭА-д зориулах санхүүжилтийн хэмжээ хангалтгүй байгаатай нэг талаар холбоотой гэж үзэх үндэслэл байна. Эдийн засагт уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин өндөртэй салбарын давамгайлах чиг хандлагатай боллоо. Түүнчлэн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, дүрэм, технологийн горимыг сахиулан мөрдүүлж ажиллах шаардлага гарч байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага, эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх удирдлага, хяналт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, энэ талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай улс 1997 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцид нэгдэн орж, «Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр»-ийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж, 2008 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуультай болж, холбогдох дүрэм, журам гарснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин бүрэлдэн бий болж байгаа нь энэ чиглэлээр хийсэн томоохон ололт гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуульд тусгагдсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зохицуулалт нь зөвхөн хөдөлмөрийн нөхцөлийг хангахтай холбогдсон зарим төрлийн харилцааг зохицуулж байгааг өргөжүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, зарчим, ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙГ САЙЖРУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ЧУХАЛ О.ЛХАГВАРЭНЦЭН Доктор, профессор
Уул уурхайн сэтгүүл 46 байгуулалт, хяналтын тогтолцоо, энэ асуудлаарх төр, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны аюулгүй, эрүүл ажлын нөхцөл орчныг бий болгоход чиглэж байгааг анхаарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх хууль, тушаал, журмууд Ном гарын авлага, сургалтын материалууд голлох сэдэв болж байгаа ба судалгааны чиглэл судлагдсан байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуй талаасаа илүү түлхүү судлагдсан байна Хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн бодит байдал цаашдын чиг хандлага болон хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар судалсан судлаачдын материал бага байна. Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хандлагыг судалж, цаашид сайжруулах зарим арга замыг тодорхойлох. Үүнд: • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбогдолтой хууль эрх зүйн орчныг судлах • Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гадаад орнуудын туршлагыг судлах • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйг дэмжихэд санхүүгийн нөөц хүрэлцээтэй эсэхийг судлах • Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах талаар санал зөвлөмж гаргах Энэхүү ажлын хүрээнд ажилтнуудын ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хандлагыг үнэлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, XАБЭА-г сайжруулах арга замыг тодорхойлох зорилт тавьж ажилласны дүнд дараах дүгнэлт гарч байна. Тухайн салбарт залуучууд болон шинээр орсон ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг хомс байдгаас гадна ажлын байран дахь аюулгүй ажиллагааны талаарх хандлага нь сөрөг буюу буруу байгаатай холбоотой байж болох талтай. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад нэгдүгээрт, хувь хүний хандлага, хоёрдугаарт, хамт ажилладаг хүмүүсийн нөлөө, гуравдугаарт, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийн хангалт, ашиглалт зэрэг шалтгаан нөлөөлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчил буурахгүй байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэг дэх шалтгаан: Хүн төрөлхтний бий болгосон стандартыг МУУҮА санаачлан монголоор орчуулаад гаргачихлаа. Энэ нь сайн дурын стандарт, сайн дурын гэчихээр манайд хэрэгжүүлдэггүй. Дандаа ташуурдуулж байж явдаг. Хөгжилтэй улс оронд энэ стандартыг хэрэгжүүлэхийг компанийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нэр хүндийн хэрэг гэж үздэг. Тухайлбал олон улсын том банкнаас зээл авъя гэхэд энэ стандартыг хэрэгжүүлдэг бол нийгмийн хариуцлагатай компани гэж үздэг. Нийгмийн хариуцлагатай гэдгийг сайн компани юм байна, ажлын нөхцлийг анхаардаг, удирдлага ажилтнуудын харилцаа хэвийн юм байна гэж хардаг. Сайн дурын стандартыг монголчууд хэрэгжүүлэхгүй байгаа үндсэн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг (ХАБЭА) зардал гэж хараад байдаг. Хоёр дахь шалтгаан: Монгол хүний амь нас, эрүүл мэнд өнөөдөр Монголд үнэгүй байна. Хүн осльн улмаас бурхан болчихвол тэр хүний буруутай, эс буруутайгаас үл хамааран хэдэн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг өгдөг. Монгол хүний амь нас ийм үнэтэй байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахад санхүүгийн нөөцийг хангалттай төсөвлөх нь дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол чухал нөлөө үзүүлэх юм. Иймд ажлын байран дахь ХАБЭА-г сайжруулахын тулд холбогдох санхүү төсвийг хангалттай төсөвлөж Хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг хангалттай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнд: • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөдтэй болгоё гэвэл Монголын төр даатгалын системээ өөрчлөхгүй бол болохгүй. Монгол хүний амь нас, эрүүл мэндийн үнэлэмжийг нэмэгдүүлэхгүй бол, хөдөлмөр эрхэлж буй хүний хөдөлмөрийн хөлсийг нэмэхгүй бол, эрсдэлийг нь үнэлээд, тэр ажил мэргэжил өндөр эрсдэлтэй бол түүнийг 50 мянган доллар, 100 мянга, 1 сая доллар гэж эрсдэлийнх нь хэрээр үнэлдэг болохгүй бол, нийгмийн даатгалд тэгж даатгахгүй бол, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан амьдралын даатгалын системийг зөв болгохгүй бол өнөөгийн даатгалын системээр монгол хүн аюултай байдлаас ангид байх ямар ч боломжгүй • Ажил олгогчийн буруугаас осолд орсон ажилтны хойшдын амьдралд хүрэлцэхүйц хэмжээний нөхөн төлбөрийг уг байгууллагаар гаргуулан өгдөг байх заалтыг оруулж өгөх эдгээр болно.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 47 УУЛ УУРХАЙ-100 ЖИЛ
Уул уурхайн сэтгүүл 48
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 49
Уул уурхайн сэтгүүл 50