Уул уурхайн сэтгүүл 51 -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн их дурдагдаж буй сэдэв АМНАТ байна. Эндээс яриагаа эхлэе? -Газрын хэвлийн баялгаас олборлож, ашиглаад ард түмэнд хүртээгдэж байдаг татварын нэг төрөл бол АМНАТ. АМНАТ-ын талаар 15 жил тасралтгүй ярилаа. Зайлшгүй байх ёстой татвар. Олон арван зуун жил төлөгдсөөр ирсэн. Түүхээс харахад алба гувчуур гэж байсны үргэлжлэл. АМНАТ сүүлийн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог болчихсон. Уул уурхайн сэтгүүл Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны дэд тэргүүн С.Цэвэгмэдтэй АМНАТ-ыг онцлон ярилцлаа. С.ЦЭВЭГМЭД: МАНАЙ АМНАТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХЫН ЭСРЭГ ҮЙЛЧИЛДЭГ
Уул уурхайн сэтгүүл 52 Уул уурхайн сэтгүүл Хамгийн сүүлийн буюу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын тавдугаар хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох нь гээд хайлуур жоншин бүтээгдэхүүний жишиг үнээр www.indmin.com-оос зарласан FOB үнээр тооцдог болсон. Товчхондоо БНХАУынТяньжинь боомтоос усан онгоцны тавцан дээр ачигдсан үнэ гэсэн үг. Дэлхийн худалдааны байгууллагаас худалдааны нөхцлийн зарлагдаж буй үнэ хоёр янз байдаг юм. -Тодруулбал? -FOB ба FCA нөхцөл гэж хоёр л үнэ байдаг. FCA нь хуурай газрын хил үнэтэй, FOB усан боомтын үнэ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Тяньжинийн FOB үнийг олон улсынх гээд байдаг. Ташрамд сонирхуулахад Канадад төвтэй PLC группын Англи дахь дахь компанийн Манай жоншны салбарт 2007 оны дөрөвдүгээр сарын нэгнээс АМНАТ-тай холбоотойгоор жишиг үнэ тогтоосон. Анх жишиг үнэ тогтоохдоо 2.8 гэсэн коэффициент хэрэглэж байсан юм. Хаанаас гарсан ямар үндэслэлээр тогтоосныг мэдэхгүй. Тухайн үед хэрэглэж байсан гэрээний үнээс нэлээн өндөр байсан ч бид ямар ч байсан хүргэе гэж гэрээгээ хийж хичээсэн. Гаднын хөрөнгө оруулалттай урд болон хойд хөршийн компаниуд ч байсан даа, тэр үед. Социализмын үед хойд хөрш манай нийт экспортын дийлэнхийг эзэлдэг байсан. Урд хөршид 2002 онд 2000 тонн жонш экспортолсон нь эхлэл. Жишиг үнэ тогтоосныг хөршүүддээ хэлж, гэрээнийхээ үнийг нэмж, худалдаж буй үнээ нэмэхээс өөр аргагүй боллоо гээд үнээ нэмсэн. -Хамтрагчид хэрхэн хүлээж авч байв. Засгийн газрын шийдэл оновчтой байж чадсан уу? -Зөв алхам болсон. Үнэ нэмэгдэхийн хэрээр бидний орлого нэмэгдэж, улсад ч АМНАТ-аас орж буй орлого хэрэгтэй байсан. Сүүл рүүгээ л арай дэндүү явагдаад явчихсан даа. 2010 онд өсөн нэмэгдэх роялти гэж гарч ирсэн. Уг нь үндсэн таван хувь чинь роялти юм шүү дээ. Газрын эзэнд өгдөг Англиас гаралтай үг. Өсөн нэмэгдэх татвар гэж 2010 онд өөрчлөлт оруулж, нэмэлт татвар бий болсноор үүссэн. Тухайн үед хэлэлцүүлэг өрнөж, биднээс санал авч л байсан. Гэхдээ хуулийн анхны үзэл баримтлал нь өөр байсан ч цаасан дээр буухдаа өөрчлөгдсөн. Өсөн нэмэгдэх татвартай холбоотойгоор жишиг үнэ талийчихсан. Дөрөв таван удаа өөрчлөгдсөн. Жишиг үнийг олон улсын зах зээлийн үнэ гэдэг ч биш л дээ. www.indmin. com-ын зарладаг үнэ шүү дээ.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 53 эрхлэн гаргадаг “Империал минерал” гэдэг мэдээллийн сэтгүүл байдаг юм. Уг сэтгүүлд БНХАУ-ын Тяньжинийн үнийг ч, эм тариа, эрчим хүч, хөдөө аж ахуйн үнийг ч нийтэлдэг. Жишээ нь манай улсын Баян-Өлгий аймагт нэг кг ноолуур ийм үнэтэй байна гэж мэдээллээ өгөөд төлбөр төлдөг. Манайх үнээ нийтлүүлье гэвэл жилийн төлбөр нь 14 мянган ам.доллар. Энгийнчилбэл, мэдээлэл аваад нийтэлдэг үнийг л олон улсын үнэ гээд байгаа юм. Жоншны тухайд биржийн бус бараа. Жоншны үнийг зарладаг олон улсын бирж гэж угаасаа байхгүй атал сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийг л олон улсын үнэ гээд тавиад байгаа юм. Бид бас олон улсын аудитын байгууллагаар зөвхөн жоншин дээр олон улсын судалгаа, дүгнэлт гаргуулсан юм. Жоншоор идэвхтэй ажилладаг, худалдаж авдаг, үйл ажиллагаа нь тогтворжсон 10-н компанийг судлаад АМНАТ -аа яаж тогтоодог, хувь нь хэд байдаг юм бэ гэж... Тэндээсээ Хятад, Казахстан, Индонезийг онцолсон. Хятад, Казахстаны хувьд газар нутаг, байгалийнхаа хувьд манайхтай ойролцоо. Индонезийн тухайд манай нүүрснийхэн хийлгэсэн юм. Шалтгаан нь Индонезийн АМНАТ тогтоохдоо хийдэг судалгаа, аргачлал нь их хялбар. Тэр утгаараа дээр дурдсан гурван улс дээр нарийвчилсан судалгаа хийгээд дүгнэлт гаргасан. Ний нуугүй хэлэхэд манай улсын Засгийн газар ямар ч тооцоо судалгаагүй хаа хамаагүй үнэ авснаас болж, нөхцөл байдал тун муу байгаад байна. -Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гэдэг утгаараа жишиг үнийг бусадтай адилхан аргачлалаар тогтоох ёстой биш юм уу? -Манайх ч, хойд хөрш маань ч Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Нийт экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь FCA нөхцөлөөр, 10-аад хувь нь FOB нөхцөлөөр гэрээгээ хийдэг. Гэхдээ худалдан авч буй компаниуд нь бараагаа өөрсдөө авдаг, Хятадын нутаг дээгүүр нэвтрэх эрхтэй. Харин бидэнд Хятадын төмөр замаар FOB нөхцөлөөр хүрчих эрх байхгүй. Эрээн хүрээд л болоо, цаашаа явж чадахгүй. Тиймээс Эрээн хүрэх нөхцөлөөр гэрээ хиймээр байгаа юм. Тэндээс нь тухайн компани нь импортын татвар гэхчлэн бусад зардлаа төлөөд Тяньжинь хүртэл аваад явна. 1500 км төмөр замаар явах бүх зардал, гаалийн болон импортын татвар, ачилт, буулгалтын зардлаа хариуцна. Мөн боомтод очиж, бууна, усан онгоцонд ачигдах хүртэл нэлээн удаан хадгалагдана. Хадгалалтын зардал гээд тоочоод байвал олон юм бий. Энэ бүх зардлыг төлчихөөд байхад биднээс АМНАТ авдаг. Үндсэндээ Хятадын компанийн олж буй ашгийн өмнөөс бид татвар төлдөг гэсэн үг. Үнэхээр ойлгомжгүй, үндэслэлгүй. Ний нуугүй хэлэхэд манай компаниуд тун хэцүү байдалтай байна. Өнгөрсөн оны долдугаар сард манай холбооны арван хэдэн аж ахуйн нэгжид, сүүлийн дөрвөн жилийн АМНАТ-ын татвар төлөлтийн байдалд шалгалт орсон. -Тайлангаа жил бүр өгдөг биз дээ? -Тэгэлгүй яах вэ. Болж байна гээд тайлан аваад байдаг байснаа гэнэт л шалгалт орсон. Төр шалгана гэсэн л бол бид шалгуулах үүрэгтэй. Шалгуулсан их хэмжээний АМНАТын акт тавигдсан. Доод тал нь 3, дээд тал нь 20 тэрбум төгрөг. Бидний мэдэхгүй, сонсоогүй, хараагүй, толгойд бодогдоогүй, мөрөөдөөгүй мөнгө... Сэтгэлийн тэнхээгүй хүн бол амиа хорлохоор хэмжээний акт тавигдсан. Одоо шүүхийн шатанд явж байгаа. Хуулийн байгууллага үндэслэлгүй үнэ тавьж гээд учрыг нь олоод өгөх байлгүй дээ. Одоо шинэ хуулиараа үндэслэлтэй үнэ тогтоох байх гэж найдаад байж Жоншны мэдээлэл хаалттай мэдээлэлд тооцогддог. Интернэтээр хайгаад олдохгүй, өндөр зардлаар олон улсын хуралд явж байж л мэдээлэл олж авдаг. Фторт нэгдлийн үйлдвэр байгуулах зардлыг гаднаас л авч байж үйлдвэртэй болно. Өнөөдөр олон улсын зах зээл дээр буюу ОХУ-д нэг килограмм элементийн хүхэр 195 сая төгрөгийн үнэтэй байх жишээний... Шуудхан хэлчихэд зөвхөн аж ахуйн нэгжийн татварын асуудал биш шүү энэ. Цаашдаа улс орны хөгжилтэй холбогдоно. “ ”
Уул уурхайн сэтгүүл 54 байна. Сая манай холбоо яаманд хүсэлт гаргаад ажлын хэсэгтэй хэлэлцүүлэг хийсэн. Ийм л байна. АМНАТ-ын акт тавьсан асуудлаар манайхан Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа харагдсан. Өгөхөөс биш яах вэ. Энэ бүхэн ганцхан үндэслэлгүй жишиг үнээс л болж байгаа юм. Дээр нь татварын хууль маань ямар билээ. Сүүлийн хуулиар Татварын ерөнхий газар шүүхийн шийдвэргүйгээр шууд өрөө барагдуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл өмчид нь шууд халдана гэсэн үг. Хуулийн төслийн гурвын 24 дээр АМНАТ төлөхгүй бол лицензийг нь цуцлана гэсэн заалт байгаа. Лицензийг нь цуцлахаар нэг талаасаа яаж татвараа авах юм бэ, нөгөө талаасааа тухайн аж ахуйн нэгж хамаг хөрөнгө, орон гэрээ барьцаалчихсан. Уул уурхайн гэдэг дэлгүүрийн лангуун дээр хэдэн бараа өрдөгтэй адилгүй маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Хайгуул, нэмэлт хайгуул, техник хэрэгсэл авах гээд хамаг зүрх, сэтгэлээ зориулдаг. Дээр нь нөхөн төлбөр байхгүй гэж байгаа... Хүний өмчийг арай ч булаахгүй байлгүй. Өөр хуулиар шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Сонирхуулахад саяхан нэг дарга телевизээр “Биржээр худалдаа хийхээр АМНАТ-аас улсад орох орлого нэмэгдэнэ. Тээврийн зардал орсон дүнгээс АМНАТ тооцож байгаа учраас...” гэж байна билээ. Юу ч гэсэн үг юм бэ. Бид ямар нөхцөлөөр гэрээ хийж байгаа билээ. FOB нөхцөл гэдэг чинь тэртээ тэргүй тээврийн зардал орчихсон дүн шүү дээ. Нөхцөлөө судлаагүй юм уу эсвэл нүүрс гэсээр байгаад уурхайн амнаас ачих нөхцөлтэй жишээд байгаа юм уу. Жоншныхонд амны нөхцөл гэсэн ойлголт байхгүй. Чойр, Айраг, Бор-Өндөр өртөөнөөс тээврийн үнэ шингэсэн нөхцөлөөр ачигддаг. Жоншны салбар хамгийн хүнд нөхцөлтэй нь байдаг. Дотоод, гадаад тээврээс 2-3 дахин өндөр зардал гардаг. -Яагаад? -350 км орчмоос жоншоо татдаг учраас өндөр зардалтай. Маш нарийн ялгалт, сортлолтойгоос гадна гар ажиллагаа ихтэй. Өнөөхөө ачих гэхээр вагон олдохгүй. 4-5 саяар ганц вагон олдож байна. Тиймдээ ч АМНАТ-аа гайгүй үндэслэлтэй болгочих юмсан гээд саналаа өгөөд байж байна. Ямартаа л олон улсын аудитаар судалгаа, дүгнэлт хийлгэх вэ дээ. Дүгнэлтээ яамны ажлын хэсэгт хүргүүлсэн. Ер нь манайхаас авдаг татвар хүнд төрөлд ордог. Ахиад хэлэхэд энэ жишиг үнэ хамгийн үндэслэлгүй үнэ шүү. Жонштой улс орнуудын татвар нь нэг шатлалтай байдаг. Харин манайх хоёр шатлалтай. ОХУ 28 хувийн татвар авна гэсэн байна билээ, буруу мэдээлэл байх. ОХУ нэг ч жоншны ордгүй шүү дээ. Манай хувьд ангиллын хувьд баяжмал стандартаасаа зөрдөг асуудал бий. Салбарын яаманд саналаа өгнө гэж бодож байна. -Жишиг үнийн талаар шүүмжлэл их. Тэгээд яг ямар үнийг жишиг болгох нь шударга зөв шийдэл болох юм бэ. Улсдаа ч аж ахуйн нэгждээ ч ашигтай байх шаардлага байна? -Хамгийн гол нь жишиг үнэ өндөр учраас гаднын хөрөнгө оруулалт орж ирэхээ больсон. Өнгөрсөн намар дэлхийн том тоглогч хайгуулын компани ирж уулзаад, хамтарна, жонш авна, хөрөнгө оруулна, фторт нэгдлийн үйлдвэр байгуулна гэж байснаа хамтрах боломжгүй боллоо. Хэрвээ та нар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр нь манай шаардлагыг хангавал авъя, өөрөөр хамтрах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хөрөнгө оруулагч дайжих нь ч аргагүй. Хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд хувьцаа эзэмшье гэнэ. 100 мянган тоннын нөөцтэй, 80 хувийн агуулгатай ордын 50 хувийг эзэмшие гээд жишиг үнээр бодохоор тэрний 10 хувь, дээр нь хүдэр нь хэд байх вэ гэхээр хэдэн тэрбумаар яригдана. Тэрийг өгч байж 50 хувийг эзэмших эрх үүснэ. Энэ тохиолдолд хэн ч хөрөнгө оруулахгүй. Ганц жонш ч биш, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн салбарт ч адилхан. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэр барих хөрөнгө бидэнд, улсад ч байхгүй. Хөрөнгө оруулалтгүй болохоор газрын гүний 100 метрт байгаа хайгуулаа яаж хийх вэ, яаж олборлолт хийх вэ, яаж оператор зомпани болох вэ, яаж хөгжих вэ, яаж шинэ технологи нэвтрүүлэх вэ. Ямар ч бололцоогүй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар мөрөөдөх эрхгүй болчихоод байдаг. Саяхан манай жоншныхон гадаад руу хуралд яваад ирсэн. Яагаад гэвэл жоншны мэдээлэл хаалттай мэдээлэлд тооцогддог. Интернэтээр хайгаад олдохгүй, өндөр зардлаар олон улсын хуралд явж байж л мэдээлэл олж авдаг. Фторт нэгдлийн үйлдвэр байгуулах зардлыг гаднаас л авч байж үйлдвэртэй болно. Өнөөдөр олон улсын зах зээл дээр буюу ОХУ-д нэг килограмм элементийн хүхэр 195 сая төгрөгийн үнэтэй байх жишээний... Шуудхан хэлчихэд зөвхөн аж ахуйн нэгжийн татварын асуудал биш шүү энэ. Цаашдаа улс орны хөгжилтэй холбогдоно. Хэрвээ фторт нэгдлийн үйлдвэр байгуулчихвал Монгол Улсад хэрэгтэй.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 55 Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь АМНАТ-ын зохистой хувь хэмжээний талаарх судалгааны нээлттэй хэлцүүлэг болж өнгөрлөө. Ахиад олон олон хэлэлцүүлэг хийхээ ч яамны зүгээс мэдэгдсэн. Хэлэлцүүлгийн үеэр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Улсын төсөвт 2008 онд 143 их наяд төг төвлөрч байж, атал 2021 онд 22 их наяд төгрөг төвлөрсөн. 121 их наяд төг хаашаа алга болов. 2008 оноос хойш Монгол Улсад уул уурхай нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Энэ мэт төсвийн алдагдлаа ард түмэнд татвар торгууль болгож тохдог байх нь” гэх шүүмжийг иргэний нийгмийнхэн хэлж байна билээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүний эрхэд суурилсан судалгаа тооцоолол хангалтгүй, бараг байхгүй байгаа нь энэ хууль батлагдвал уурхайчдын цалин үнэлэмж өсөхгүй хамгийн муу, хамгийн бага хэвээр байнаа гэх шүүмж ч гарсан. Харин аж ахуйн нэгжүүдийн зүгээс АМНАТ-ын татварыг 25-30 хувиар тогтоовол хөрөнгө оруулагч олдохгүй. Уурхайнууд хаалга барьж, захирлууд нь татварын өрөнд орж, дээлээ нөмрөхдөө тулна гэх эмзэглэл бий нь анзаарагдсан. Уул уурхайн учиргүй их баялагтай мөртлөө дорвитой ганц боловсруулах үйлдвэр барьчих боломжгүй байгаа нь АМНАТ-тай холбоотой. Ирээдүйгээ харж, эргэх холбоогоо бодолцоорой гэх захиас ч дуулдсан. Харин ажлын хэсгийнхэн бүх талын байр суурийг нэгтгэж, түр бус урт хугацаагаар хэрэглэж, үр ашгаа хүртэх хуультай болох гээд амрах ч завгүй ажиллаж байна гэж учирласан. Мөн Монгол нүүрс ассоциаци “Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг нийт дүнгээс биш нэмэгдсэн зөрүүгээс бодох, орон нутагт хуваарилах хувийг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг зөвхөн төрийн компаниудын дунд зарлах хувилбар байж болно гэж тусгасан, тусгай зөвшөөрлийн хугацааг ихээхэн богиносгосон, хаалтын хуримтлал үүсгэх, төрийн өмчийн судалгаа хөгжлийн төв байгуулж, аудит хяналт хийх, уурхайн ашиглалтын зөвшөөрөлгүй байгууллага баяжуулах үйлдвэр ажиллуулбал тусгай зөвшөөрөл авах гэх мэт эерэг болон эргэлзээтэй олон заалтууд орсон. Гэхдээ төр, хувийн хэвшилд жигд хандах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, боловсруулах үйлдвэрийг дэмжих заалтууд дутмаг байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй хэлэлцүүлэг иргэний нийгмийн байгууллагууд, Хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага, агентлагуудын хүрээнд явсан бөгөөд 150 орчим төлөөлөгч оролцсоны дийлэнх нь тус тусдаа биш хамтдаа сууж ярилцах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Хэлэлцүүлгийн үеэр гарсан талуудын байр суурийг тоймлон хүргэе. Ж.ЦЭВЭЭНЖАВ: АМНАТ-ЫГ ХУУЧИН БАЙСАН ХЭМЖЭЭНД НЬ БАЙЛГАЯ /ШУТИС-ийн багш/ АМНАТ-аар хэлэлцүүлэг хийх нь онцгүй юм биш үү. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогыг сайн АМНАТ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЭСРЭГ ТАВЬСАН ЗАНГА УУ, ЗАВШААН УУ
Уул уурхайн сэтгүүл 56 тооцоод, орлогоос нь Баялгийн сангаар дамжуулж, хуваарилах нь зөв. Ашигт малтмал гэдэг газар доор байхдаа нэг үнэтэй, гадаргуу дээр өөр үнэтэй. Баяжмал болохоор бас нэг үнэтэй, бүтээгдэхүүн болохоороо бүр өөр үнэтэй болдог төвөгтэй эд. Олон улсын түвшинд судалсан судлаачдад баярлалаа. Гэхдээ Монгол яагаад өөрсдийн толгойгоор ажиллаж болохгүй гэж. Туршлагыг нь авч болно. Товчхондоо АМНАТ-ыг хуучин байсан хэмжээнд нь байлгая. Уурхайчид газрын хэвлий дэхь ард түмний өмчөөс борлуулсан учраас сайн тооцоод, Баялгийн сангаар хуваарилах нь ард түмэнд ашигтай, улс орны хөгжилд нэмэртэй. Н.ТЭМҮҮЛЭЛ: ХУУЛИЙН ЗАРИМ ҮГ ХЭЛЛЭГ, НЭРШИЛ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА /Монголын бизнесийн зөвлөлийн бодлого хариуцсан захирал/ Нэгдүгээр ашигт малтмалын лицензийг гадаадын хөрөнгө оруулагч өөр тийш нь шилжүүлэх тохиолдолд ирээдүйд олох орлогоос нь татвар авна гэх асуудлаа шийдэж өгөөч. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагч өөрийнхөө хувьцааг зарсан тохиолдолд 20 хувийн албан татвар ногдуулж байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчийг үргээнэ. Мөн НӨАТын татварыг төр буцааж авахдаа НӨАТ-ынхаа үнэлгээг тооцохгүй аваад байдгаа тодорхой болго. Дөрөвдүгээрт татварын маргааны үнийн дүнтэй тэнцэхүйц төлбөрийг байршуулж байж маргаанд оролцоно гэх шаардлага байгаа нь аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж байна. Мөн Ашигт малтмалын тухай шинэ хууль дээр стратегийн болон, чухал ашигт малтмал гэсэн ойлголт орж ирснийг тодорхой болгох шаардлага байна. Түүнчлэн баяжуулалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Энэ нь эргээд л төрийн байгууллагын хүнд суртал, баахан лиценз авдаг юм руу орчих бий вий гэх болгоомжлол байна. М.БУЯНБАДРАХ: ШАТЛАЛД НЬ ХАМААРУУЛЖ АМНАТ ТООЦДОГ БОЛОХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШУДАРГА ШИЙДЭЛ БОЛНО /Монголын хүнд үйлдвэрийн Эрдэс холбоо ТББ/ Монголын уул уурхайн салбарын үндсэн чиглэл зорилго хаашаа чиглэж байгаа юм бэ. Юуны төлөө уул уурхайг хөгжүүлэх ёстой юм бэ. Миний ойлгож байгаагаар хязгаарлагдмал нөөц баялгийг яаж нийгэм, эдийн засагтаа илүү үр өгөөжтэй эргэлтэд оруулах явдал. Өөрөөр хэлбэл, боловсруулах, баяжуулах мэтийн металлругийн салбарыг хөгжүүлэх нь Монголын уул уурхайн салбарын гол зорилго. Шинэчлэгдсэн хуулийн төсөлд баяжуулах, боловсруулах металлругийн үйлдвэрийг дэмжих талаар хэрхэн тусгасан бэ. Нөгөөтээгүүр боловсруулах, баяжуулах шатлалд нь хамааруулж АМНАТ-ыг тооцдог байх нь маш зөв гаргалгаа. Тухайлбал 2018- 2019 онд 450-650 мянган тонн, 35- 50 хувь буюу маш бага агуулгатай хүдрийг БНХАУ руу экспортолж, 30 ам.доллараар зарсан. Эрээний Улаанцавын хоёр баяжуулах үйлдвэр худалдаж аваад 120-150 мянган тонн, 97 хувийн баяжмал үйлдвэрлээд 70 сая ам.доллар болгосон. Цаашаа 780 сая, эцсийн худалдан авагчдаа очихдоо 2 тэрбум ам.доллар болсон. Хэн баялгийн эзэн нь юм бэ. Бид АМНАТ дээр шаталсан системтэй болбол яасан юм бэ. Хоёрдугаарт шинэ хуулийн төслийн 41-ийн дөрөв, 41-ийн тав дээр нэг санал хэлье. Давхардсан татвар төлдөг талаар ярихаа больё. 41-ийн дөрвийн нэгийн Хайлуур жоншны хайгуулын заалт дээр суурь үнийг 100 авна авна гэчихсэн. Хайлуур жонш чинь маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Бүгдэд нь адилхан 100 ам.доллар гээд тогтоочихоор баяжуулаагүй түүхий хямд бүтээгдэхүүн гаргаж байгаа нь хожино. Таван хувиа л төлнө. 97 хувийн баяжмал гаргах нь мөнхөд 8.5 хувийн татвар төлнө. Шударга биш. АМНАТ-ын бодлого нь түүхийгээр нь гаргахыг дэмжсэн болно. Түүнээс гадна 41-ийн тав дээр байгаа хайлуур жоншинд тусгасан үнийн суурь үнийг маш сайн тооцохгүй бол болохгүй. 200- 320 ам.долларын хооронд шатлан тооцохоор тогтоосон байна билээ. Бодит байдалд жоншны 97 хувийн баяжмал үйлдвэрлэхэд нэг тоннын татварын өмнөх өртөг нь 230 ам.доллар байгаа шүү. Үнээ дахиж хараарай.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 57 М.МЭНДБАЯР: 6000 ОРЧИМ САНАЛЫГ НЭГТГЭЖ ЦЭГЦЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар голлох нэр төрлийн ашигт малтмал дээр АМНАТ-ын олон улсын стандартын ямар байгаа талаар судалгаа хийсэн. Иргэний нийгмийн хэлэлцүүлэг хийж байгаа ч нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй л байна. Яг тэдэн хувь гээд гар өргөөд шийдэлд хүрэхээргүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид эсрэг байр суурьтай байх нь ойлгомжтой. Дунд нь хэдэн хувь байхыг нь тооцоолж тавих гэж буй төрийн байгууллагынхан бас өөр юм ярина. Гурван өөр байр суурь нэгтгэгдэж байж сая сайн хуультай болно. АМТХ-ийн анхны хэлэлцүүлгээс хойш ажлын хэсэг дээр АМНАТ-тай холбоотой 1160 орчим санал ирсэн. Нийтдээ 6000 орчим санал. Ажлын хэсэг амралтын өдрөөр ажиллаж байгаа ч цэгцэлж дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ бол хуулийн эцсийн хувилбар биш, боловсруулагдаад явж байна. Олборлолт, үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тухай хуулийг тусгаагүй байна гэх шүүмжлэл нэлээн гарлаа. Санаж байгаа бол уг хуулийг манай яам санаачилсан ч дэмжигдээгүй. Газар авахгүй явж байгаад сүүлдээ Байгаль орчны яам авах болсон. Одоо ХЗДХ-ийн яаманд байгаа. Ямар ч байсан хууль болох гээд явж байгаа. Уг хуулийн төсөлд мэргэжлийн санал дутуу туссан учраас саналаа хүргүүлсэн. Ямартай ч хууль болох байх гэсэн хүлээлт байна. Баялгийн сангийн тухай хууль манай салбараас эцэслэгдээд явсан. Хуулийн нарийн доторх төслийг би ажлын хэсэгт ороогүй болохоор мэдэхгүй байна. Мэдээж баялгийн сан АМНАТаас бүрдэнэ. Мөн орон нутгийн хуваарлилтыг тодорхой болгоно. Орон нутагт 100 өгөхгүй нь ойлгомжтой, одоогийн хуулиар явах эсэх нь эргэлзээтэй. Орон нутагт өгөөд Ирээдүйн өв сан гэхчлэн бусад сан руу өгөх санал явж байна билээ. Өөрөөр хэлбэл зөвхөн халамж талдаа биш, боловсрол, эрүүл мэнд, ипотек гэх мэтээр хэрэгцээтэй газарт нь зүй зохистой хуваарилах тал руу чиглэж байгаа гэж ойлгож болно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулахгүй байна гэх гомдлын тухайд бид энэ удаа сэдэв гаргаж, гарчиг тавьж өгье гээд яам дотроо ажлын хэсэг байгуулсан учраас гаднаас нэг ч хүн байхгүй. Дараагийн шат буюу төслөө бэлдсэний дараа бүх талын ажлын хэсгүүд ажилдаа орно. Б.ОНОНХАНГАЙ:ХУУЛИНДАА ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ДАВХАР СУУЛГАХЫГ ХҮСЬЕ /Геологи уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо ТББ/ Оюу Толгой дээр ажил хаяж байгааг харж байгаа байх. Ажил хаях нөхцөл хууль тогтоомжуудтай л холбоотой. Хуулийн дагуу баялгийг нь цөлмөж, иргэдийг нь мөлжиж, хөдөлмөрийн мөлжлөг хийж байна. Оромдсон хууль битгий хийгээч. Хөрөнгө оруулагчдын асуудал хөндөгдөж байна. Хөрөнгө оруулагчид юм уу, дээрэмчид юм уу. Хуулийн дагуу дээрэм хийж байна. Боолчлол, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа гэх үгсийг сонсоод яамныхан гайхаж байж магадгүй. Яг анхан шатандаа бүгдээрээ хүн наймаалцаж байгаа. Гаднын компаниуд адилхан ажил хийлгэчихээд, өөр өөр цалин өгдөг. Эдгээр асуудлыг хуулиндаа тусгаач. Н.ТЭРГЭЛМАА: БАЙГАЛИЙН БАЯЛАГТ ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ХЯНАЛТ ТАВИХ БОЛОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ /Монгол байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүн/ АМНАТ-ыг хуучин хуульд тусгасан таван хувь дээр шийднэ гэсэн төслийг эсэргүүцэж байна. Олон улсын жишгээс харахад баялгийн сангийнхаа хувийг 25-30 хувиар тогтоосон байдаг. Манай хууль тогтоогч, санаачлагчид хууль тогтоомжийнхоо уялдаа холбоог тооцоолдоггүй, одоо ч тооцоолоогүй байна. Бид байгалийнхаа баялгийн зөв зохистой хэрэглэж чадахгүй юм байна. Энэ хуулийн төсөлд байгалийн баялагт иргэд хяналт тавих ямар ч юм алга. Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ нэрсийг ил болго. Байгалийн баялагт иргэний нийгийн оролцооны талаарх олон улсын стандартыг мөрдүүл. Газрын хэвлийн хуулиа Ашигт малтмалын хуультайгаа уялдуул.
Уул уурхайн сэтгүүл 58 БЭЭЖИН, гуравдугаар сарын 31 (Ройтерс)-Хятадын томоохон шилдэг литийн үйлдвэрлэгчид энэ долоо хоногт нэг тонн литийн карбонатын доод үнийг 250,000 юань буюу 36,380 ам.доллараар тогтоохоор тохиролцсон гэж эх сурвалж мэдээллэв. Энэ талаар мягмар гарагт Хятадын өмнөд хэсгийн Наньчан хотод болсон бага хурлын үеэр Tianqi Lithium болон Ganfeng Lithium зэрэг лити үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болсон 10 орчим компани үнийг тохиролцсон талаар мэдээлэл хийлээ. Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн сэдэв учраас энэ талаар мэдээллэсэн эх сурвалжууд нэрээ нууцалсан юм. Ганфэн лити-гийн зүгээс Ройтерс агентлагт өгсөн хариултадаа, доод үнийн талаар ямар ч яриа хэлэлцээ хийгдээгүй хэмээгээд Ганфэн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн дүрмээр тодорхойлох ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг бөгөөд зах зээлд нөлөөлөхийн тулд үнийг хянах санаачилга хэзээ ч гарахгүй” гэж мэдэгджээ. Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/chinese-lithium-producers-set-price-floor-demand-evaporates-sources Уламжлал ёсоор Дэлхийн шилдэг мэдээллийн сайт BEHRE DOLBEAR-ийн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн мэдээнээс тоймлов. ЭРЭЛТ ИХСЭХИЙН ХЭРЭЭР ХЯТАДЫН ЛИТИ ОЛБОРЛОГЧДОД ТААТАЙ НӨХЦӨЛ ҮҮСЭЖ БАЙНА
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 59 НҮБ ДАЛАЙН ГҮНД ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АВЧ ЭХЭЛНЭ Олон улсын далайн гүн дэх Ашигт малтмал олборлолтыг зохицуулах газар долдугаар сараас эхлэн далайн ёроолд олборлолт хийх хүсэлтэй компаниудын өргөдлийг хүлээн авч эхлэх бөгөөд НҮБ-ын байгууллага сүүлийн хоёр долоо хоногийн турш хэлэлцсэний дараа гаргасан шийдвэр юм. Далайн гүнд олборлолт хийснээр далайн ёроолд 4-6 км (2.5-4 миль) гүнд байрлах “полиметалл зангилаа” гэж нэрлэгддэг биетээс кобальт, зэс, никель, батерейны гол материал болох марганец гаргаж авах юм байна. САУДЫН АРАБ 2230 УУЛ УУРХАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ Саудын Араб нь газрын тосны бус ашигт малтмал хайх, олборлох ажлынхаа хүрээнд нийт 2230 хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон талаараа мэдээллээ. Эдгээр тусгай зөвшөөрлийн ихэнхийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлсний дараа олгосон бөгөөд энэ төсөлд нийт 5 их наяд Саудын риал (1.33 их наяд доллар) татан төвлөрүүлнэ хэмээн тооцоолол гаргаснаа танилцуулжээ. ЛАНДФИЛЛ ТЕХНОЛОГИЙГ ОРУУЛЖ ИРЭН ЭЛСНИЙ КАРЬЕРУУДЫГ ХУВААРИЛАВ Саудын Арабын салбарын яам нь иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн зах зээлээс худалдан авалтын эзлэх хувийг нэмэгдүүлэх, иргэдийн сайн сайхан байдлыг хамгаалахад шаардлагатай байгаль орчны шаардлагыг дагаж мөрдөх, үр дүнтэй харилцан төлөвлөгөө боловсруулах замаар уул уурхайн талбайн ойролцоох бүс нутгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус талавлагаанд тусгагдсанаар Саудын Араб хог дахин боловсруулах Ландфилл технологийг оруулж ирэн элсний карьеруудыг хуваарилсан байна.
Уул уурхайн сэтгүүл 60 ЛОНДОНГИЙН МЕТАЛЛЫН БИРЖ (LME) НИКЕЛИЙН ГЭРЭЭГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖЭЭ Пүрэв гарагт Лондонгийн металлын бирж (LME) никелийн гэрээгээ сэргээхийн тулд хүлээлгийн хугацааг багасгах, гэрээний дагуу нийлүүлэх боломжтой шинэ никель маркийн хаягдлын хураамжийг бууруулах төлөвлөгөө гаргах зэрэг өргөн хүрээний арга хэмжээг зохион байгуулав. 146 жилийн түүхтэй Лондонгийн металлын бирж нь HKEx-ийн эзэмшдэг Хятадын Qianhai Mercantile Exchange (QME)-тэй хамтран ажиллаж, дэлхийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй тодорхой хэсгийг бүрдүүлдэг никелийн салбарын царцанги байдлыг арилгахын тулд бүтээгдэхүүний арилжааг эхлүүлэхээр төлөвлөж байна. АНУ-ын Уул уурхайн үйлдвэр 3.8 хувиар өсөж 98 тэрбум доллар хүрсэн байна. АНУ-ын Геологийн алба * * * * * * * * * Канадын Ванкуверт Далай Тэнгисийг хамгаалах Олон улсын хурал болж далайн гүнд уурхайн хайгуул, олборлолтыг шахаж байна. INPACS Далай Тэнгисийн хамгаалалттай газар нутгийн тав дахь Конгресс * * * * * * * * * Саудын Араб ураны хээрийн судалгаагаар Вант улсад нөөц их байгааг батлаж байна. Эр-Риядад болсон ирээдүйн эрдэс баялгийн форум дээд цөмийн түлшний бүх мөчлөгийг бүрэн хамаарна. Шар нунтаг бага баяжуулсан уран, цөмийн түлш зэргийг боловсруулалтыг хийх үндэсний хэрэгцээг хангах зогсохгүй, экспортод гаргах талаар Элчин сайд Абдулазиз Бин Халаман хэллээ. * * * * * * * * *
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 61 зах зээлийн 35.5 хувийг эзлэх болсон бол үүний дараагаар Тесла 14 хувийг нь эзэлж байна. Баттерейн өртөг буурч буйтай холбоотойгоор цахилгаан автомашины үнийг бууруулах нөхцөл бүрдсэн нь дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины зах зээлд томоохон сорилт болоод байна. Теслагийн эхлүүлсэн “үнийн дайн”-д одоогоор цахилгаан автомашины 40 гаруй брэнд татагдан ороод байгаагийн дотор Nissan (OTC:NSANY), Toyota (NYSE:TM) and Volkswagen (ETR:VOWG_p) нар багтаж, өөрсдийн хамгийн сайн борлуулалттай цахилган автомашины загваруудда томоохон хямдрал зарлаж, зах зээлийн байр сууриа хамгаалахыг хичээж байна. ХЯТАДАД ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ 21.9 ХУВЬ ӨСЖЭЭ Хятадын Зорчигчийн Автомашины Холбоо (CPCA)- ноос өчигдөр Хятадын зах зээл дэх автомашины борлуулалтын статистик үзүүлэлтийг танилцуулжээ. Гуравдугаар сард 1.61 сая автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үетэй ижил байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаар нийт борлуулат 4.33 саяд хүрч 13.4 хувиар буураад байна. Харин цахилгаан болон цэнэглэдэг хайбрид хөдөлгүүрт автомашины борлуулалт 3 дугаар сард 21.9 хувь өсөж нийт борлуулалтын 34 хувийг эзлэх болжээ. Томоохон брэндүүдээс BYD шинэ Тесла компани ирэх 5 дугаар сарын 16-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 5 асуудал хэлэлцэхээр болсны нэг нь хамтран үүсгэн байгуулагч JB Straubel-ийг цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарын удирдах зөвлөлийн даргаар томилохоор нэр дэвшүүлж байгаа аж. Энэ нь гол хөрөнгө оруулагч Илон Маскаас ихээхэн хамааралтай тус компанийн “нэг хүнээс хараат байдлын эрсдэлийн шинжилгээ”-нд бэлтгэж буй хэрэг хэмээн шинжээчид харж байна. Теслагийн хувьцаа эзэмшигчид ихэнхдээ ТУЗ-ийн саналыг дэмждэг бөгөөд өнгөрсөн жил 13 асуудлаар санал хураалт явуулахд ердөө 3 нь дэмжигдээгүй юм. ТЕСЛА ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ JB STRAUBEL-ЭЭР УДИРДУУЛАХААР НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
Уул уурхайн сэтгүүл 62 Дэлхий дахинаа аж үйлдвэрт металлуудыг физик, химийн болон бусад шинж чанараар нь ангил, бүлгүүдэд хувааж ирсэн байна. Юуны түрүүнд хар ба өнгөт металл гэж хуваагддаг. Хар металлд төмөр, марганец, хром, ванадий орно. Эдгээр металлыг өндөр цэвэршилтэй гарган авах шаардлагагүй байдаг бөгөөд аж үйлдвэрт ихэвчлэн хайлш байдлаар хэрэглэдэг байна. Тухайлбал төмрийн нүүрстөрөгчтэй хайлш (ган, ширэм), цахиуртай хайлш (ширэм, ферросилиций), мөн эдгээр хар металлууд хоорондын хайлш (ферромарганец, феррохром, феррованадий)-ийг өргөн хэрэглэдэг. Зарим тохиолдолд ванадийг өндөр хэмд хайлдаг өнгөт металлын ангилалд оруулах нь бий. Өнгөт металлын ангилалд дээрх хар металлуудаас бусад бүх металлууд орно. Ихэнх өнгөт металлыг өндөр цэвэршилтэйгээр (99,9-99,9999 %) гарган авах шаардлагатай байдаг. Өнгөт металлуудыг 5 бүлэгт хуваан ангилдаг. Үүнд: 1. Хүнд өнгөт металл: зэс, никель, хар тугалга, цайр, цагаан тугалга. Эдгээрийн хувийн жин 7-11 г/см3. 2. Хөнгөн өнгөт металл: хөнгөн цагаан, магний, натрий, калий, кальций, стронций, барий. Эдгээрийн хувийн жин нь 1,0-3,5 г/см3. Заримдаа титаныг хөнгөн өнгөт металлд хамруулдаг. 3. Үнэт металл: алт, мөнгө, платина (цагаан алт), рутений, родий, палладий, осмий, иридий. Хамгийн хүнд металлууд болох иридий (хувийн жин 22,4 г/см3), осмий (хувийн жин 22,5 г/см3) энэ бүлэгт ордог байна. МЕТАЛЛЫН АНГИЛАЛ Л.БЯМБАЖАВ Металлургч инженер
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 63 4. Бага өнгөт металл: Висмут, мышьяк (хүнцэл), сурьма, кадмий, мөнгөн ус, кобальт. 5. Ховор өнгөт металлууд: Энэ бүлэгт 54 металл ордог бөгөөд дотор нь дараах дэд бүлгүүдэд хуваадаг. Үүнд: a. Хөнгөн ховор металл: литий, рубидий, цезий, бериллий. Энэ дэд бүлэгт хамгийн хөнгөн металл болох литий (хувийн жин 0,53 г/см3) ордог. b. Өндөр хэмд хайлдаг ховор металл: ванадий, вольфрам (гянтболд), молибден, ниобий, тантал, титан, цирконий. Эдгээрийн хайлах хэм 17000С-ээс дээш байдаг ба хамгийн өндөр хэмд хайлдаг металл нь гянтболд (хайлах хэм 31700С) юм. c. Сарнимал ховор металл: галлий, германий, гафний, индий, рений, селен, таллий, теллур. Эдгээр металлууд нь үндсэн металлын баяжмалд маш бага хэмжээгээр, зууны, мянганы хувиар агуулагддаг бөгөөд дагалдах бүтээгдэхүүн байдлаар ялган авдаг. d. Газрын ховор металл: иттрий, скандий, лантан, лантаноидууд (церий, празеодим, неодим, прометий, самарий, европий, гадолиний, тербий, диспрозий, гольмий, эрбий, туллий, иттербий, лютеций). e. Радио идэвхит металл: радий, полоний, актиний, актиноидууд (торий, протактиний, уран, нептуний, плутоний, америций, кюрий, берклий, калифорний, эйнштейний, фермий, менделевий, нобелий, курчатовий, Үелэх системийн оноосон нэргүй 105- 107 дахь элементүүд). Металлын энэхүү ангилал, бүлгүүд нь нэлээд зөрүүтэй. Тухайлбал зэс, никель, хар тугалга зэрэг хүнд өнгөт металлууд нь зарим төрлийн ган, хөнгөн цагаантай харьцуулахад хүнд боловч уран, гянтболд зэрэг тэднээс хүнд металлууд өөр бүлэгт орсон байх жишээтэй. Харин хөнгөн өнгөт металлын ангилал харьцангуй зөв бөгөөд энд Үелэх системийн 1 ба 2-р группийн үндсэн металлууд орсон байдаг. Үнэт металлуудын үндсэн шинж чанар нь тэдний хүчилтөрөгчийн үйлчлэлд тэсвэртэй чанар юм. Бусад шинж чанараараа тэд хоорондоо ихээхэн ялгардаг. Бага өнгөт металлын бүлэгт дэлхийд маш бага хэмжээгээр, тус бүрийг нь жилд дөнгөж 10-25 мянган тонноор гарган авдаг металлууд хамрагдсан байна. Ховор өнгөт өнгөт металлуудаас нэлээд нь байгальд, дэлхийн царцдаст элбэг тохиолддог бөгөөд тухайлбал титан энэ үзүүлэлтээр дээгүүр байр эзэлнэ. Энэ бүлгийн олон металлууд дэлхийн царцдас дахь агуулгаараа бидний мэдэх олон металлаас илүү байдаг. Тухайлбал “ховор” рубидий дэлхийн царцдаст зэсээс илүү, германий нь алт, мөнгөнөөс илүү ихээр агуулагддаг байна. Галлий дэлхийн царцдаст цагаан тугалга, мышьяк, мөнгөн уснаас илүү агуулагддаг боловч бие даасан минерал үүсгэдэггүй, харин цагаан тугалга, мышьяк, мөнгөн ус өөрийн минерал, хүдэр үүсгэдэг учраас галлийгаас илүү элбэг мэт төсөөлөгддөг байна. Ховор металлын тухайлсан минерал, хүдэр байдаггүй, гарган авахад хэцүү, ихэнх нь хэрэглээ багатай, зарим тохиолдолд үнэхээр дэлхийн царцдаст ховор байдаг учраас тэдгээрийг “ховор” гэдэг ангилалд оруулсан байдаг. Аж үйлдвэр хөгжиж, шинэ орд газруудыг нээн ашиглахын хэрээр өнгөт металлуудын ангилалд зарим өөрчлөлт орох болж байна. Тухайлбал, гянтболд, молибден, ванадий, уран, литий, бериллий, ниобий, титан, цирконий, церий зэрэг металлуудыг “ховор” гэж ангилахаасаа илүү тэдгээрийн физик, химийн шинж чанараар нь ангилж болох юм.
Уул уурхайн сэтгүүл 64 Никель нь мөнгөлөг цагаан өнгөтэй, давтах ба сунгахад уян хатан металл. Төмрийн бүлэгт багтдаг бөгөөд өнгөлгөө сайн авдаг. Мөн дулаан, цахилгааныг нэлээд сайн дамжуулагч юм. Танигдсан нэгдлүүдийн хувьд никель нь хоёр валенттай байдаг ч бусад валентыг авдаг. Мөн хэд хэдэн нарийн төвөгтэй нэгдлүүдийг үүсгэдэг. Ихэнх никелийн нэгдлүүд цэнхэр эсвэл ногоон өнгөтэй байдаг. Никель нь шингэрүүлсэн хүчилд удаан уусдаг боловч азотын хүчилд уусгахад төмөр шиг идэвхгүй болдог. Нарийн нунтагласан никель нь устөрөгчийг шингээдэг. Хэрэглээ Никелийн гол хэрэглээ нь хайлш бэлтгэх явдал юм. Никелийн хайлш нь бат бөх, уян хатан чанар, зэврэлт, халуунд тэсвэртэй байдаг. Барууны орнуудад хэрэглэдэг никелийн 65 орчим хувийг зэвэрдэггүй ган үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд найрлага нь янз бүр байж болох ч ихэвчлэн 18 хувь хром, 8 хувь никель агуулсан төмөр байдаг. Нийт хэрэглэсэн никелийн 12 хувь нь супер хайлш руу ордог. Хэрэглээний үлдсэн 23 хувийг хайлшин ган, цэнэглэдэг батерей, катализатор болон бусад ИКЕЛЬ
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 65 химийн бодис, зоос, цутгамал бүтээгдэхүүн, никель өнгөлгөөнд зарцуулдаг. Никель нь боловсруулахад хялбар бөгөөд утас цувих боломжтой. Никель нь өндөр температурт зэврэлтэнд тэсвэртэй тул хийн турбин, пуужингийн хөдөлгүүрт ашиглагддаг. Никель ба зэсийн хайлшыг (жишээлбэл, 70 хувь никель, 30 хувь зэс болон төмөр, марганец, цахиурын ул мөр бүхий зэс) монель гэдэг бөгөөд энэ нь зөвхөн хатуу төдийгүй далайн усны зэврэлтийг тэсвэрлэх чадвартай тул усан онгоц, завины сэнсний гол хийх болон давсгүйжүүлэх үйлдвэрүүдэд хэрэглэдэг. Байгаль дахь никель Дэлхий дээрх ихэнх никель нь манай гарагийн төмөр-никелийн хайлмаг цөмд, түүний 10 хувь никель, түгжигдсэн байдаг тул хүрэх боломжгүй. Далайд ууссан никелийн нийт хэмжээ 8 тэрбум тонн орчим гэж тооцоолсон байдаг. Органик бодис нь металлыг шингээх чадвартай тул нүүрс, газрын тос нь тодорхой хэмжээгээр никель агуулдаг. Хөрсөн дэх никелийн агууламж 0.2 ppm хүртэл бага эсвэл зарим шаварлаг, шавранцар хөрсөнд 450 ppm хүртэл хэмжээтэй байдаг. Никель нь зарим ферментийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох зарим буурцагт байдаг. Никелийн өөр нэг баялаг эх үүсвэр цай бөгөөд хатаасан навчинд 7.6 мг/кг агууламжтай. Никель нь миллеритэд хүхэртэй, никколит эрдэст хүнцэлтэй, никелийн гялтанд хүнцэл, хүхэртэй нэгдэлээр илэрдэг. Никель ялгаж авдаг ихэнх хүдэр нь пентландит зэрэг төмөр- никелийн сульфид юм. Энэ металлыг Орос, Австрали, Шинэ Каледон, Куба, Канад, Өмнөд Африкт олборлодог. Жилийн нийт үйлдвэрлэл 500 мянган тонноос давж, ашиглахад хялбар нөөц нь дор хаяж 150 жилд хүрэлцэнэ. Никелийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө Никель бол байгальд маш бага түвшинд байдаг нэгдэл юм. Хүмүүс никелийг олон янзын хэрэглээнд ашигладаг. Никелийн хамгийн түгээмэл хэрэглээ бол ган болон бусад металлын бүтээгдэхүүний найрлага болгон ашиглах явдал юм. Мөн үнэт эдлэл зэрэг түгээмэл металл бүтээгдэхүүнээс олж болно. Хүнсний бүтээгдэхүүн нь бага хэмжээний никель агуулдаг. Шокалад болон өөх тос багагүй хэмжээний никель агуулдаг. Хүмүүс бохирдсон хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх нь хүний биед авах никелийн хэмжээг ихээр нэмэгдүүлдэг. Тамхичдын уушгинд никелийн шингээлт их байдаг. Түүнчлэн никель нь угаалгын нунтаганд бас агуулагддаг. Никелийн байгаль орчинд үзүүлэх нөлөө Никель нь цахилгаан станц, хог шатаах зуухнаас агаарт цацагддаг. Энэ нь борооны дуслуудтай урвалд орсны дараа газарт унах эсвэл шингэж болно. Никелийг агаараас зайлуулахад удаан хугацаа шаардагддаг. Никель нь бохир ус зайлуулах үед гадаргын ус бохирдуулж болно. Байгальд ялгарч буй бүх никель нэгдлүүдийн ихэнх хэсэг нь хөрсөнд шингэж хөдөлгөөнгүй болно. Гэвч хүчиллэг хөрсөнд никель илүү хөдөлгөөнтэй болж, гүний усыг бохирдуулж болно. Ирээдүйн хэрэглээ Ройтерс агентлагийн гаргасан тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины хэрэглээтэй холбоотойгоор никелийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэх таамаглал байдаг. Никелийн нийт эрэлтийн 10 орчим хувийг эзэлдэг никель-кобальт-хөнгөн цагаан батерейны зах зээл өсөн нэмэгдэж байгаа нь дэлхий даяар дахь эрчим хүчний шилжилтийн гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Уул уурхайн сэтгүүл 66
Уул уурхайн сэтгүүл 67