2022.12 сар 4(66). 24 дэх жилдээ
Уул уурхайн сэтгүүл 2
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 3 Уул уурхайн сэтгүүл 2022 он. №4(66) Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, танин мэдэхүйн сэтгүүл Агуулга Сэтгүүлийг эрхэлсэн байгууллага: Тэсэлгээний инженерийн холбоо Уул уурхайн шинжлэх ухаан судлалын төв Сэтгүүлийг санаачлагч: Б.Лайхансүрэн /ШУ-ны доктор, профессор/ Сэтгүүлийн эрхлэгч: Д.Дамба /Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор/ Сэтгүүлийн зөвлөх: Б.Пүрэвтогтох /ШУ-ны доктор, профессор/ Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Ц.Баасансүрэн /сэтгүүлч/ Сэтгүүлийн эх бэлтгэгч: Б.Цэцэн Сэтгүүлийн редакцийн зөвлөл: Л.Пүрэв /ШУТИС, ГУУС доктор, профессор/ Б.Бат-Очир /УУЗТЗХ-ны Гүйцэтгэх захирал, доктор/ Д.Нямдорж /”Эрдэнэт” үйлдвэр, доктор/ Д.Үүрийнтуяа /Эрдэнэт үйлдвэр, ТӨУҮГ/ Б.Ганзориг /ШУТИС, ГУУС, доктор/ Г.Ганбилэг /ШУТИС, ГУУС доктор/ Г.Уранбайгаль /ШУТИС. ГУУС доктор/ Д.Гэрэлт-Од (УУА-ийн нарийн бичгийн дарга/ Г.Идэрхангай /сэтгүүлч/ ШУТИС-ийн Хэвлэх үйлдвэрт 300 ш хэвлэв Хаяг: БЗД VI хороо “Цэцэн хангай” төв 801 тоот Утас: 99113594, 91997902, 90841400 Уул уурхайн салбарын хөгжлийн товч түүх ба түүний дэд бүтэц ....................5 Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн: Оюу толгойн түүхийг Фрийдландаас өмнө бодит утгаар нь эхлүүлсэн компани бол “BHP” ............9 Байгаль орчин, ууйл уурхайн салбарын уялдааг хангах талаар....................12 Орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүхээр баримтат кино бүтээв..........21 “Эдийн засагт ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж” хурал боллоо.....................................................................................24 Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн ашиглалт, хэтийн төлөвлөлт ........27 Манай гариг дээрх хамгийн том бульдозерууд ...............................................32 Н.Энхбаяр: Уул уурхайн биржийн тухай хууль амьдралаас тасарсан, онолын шинжтэй байна ....................................................................................36 Эрдэс баялгийн салбарын бизнесийн орчин ..................................................41 Газрын ховор элемнетийн эрэлт. 2030 онд гурав дахин өснө .......................49 “Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи, аюулгүй ажиллагаа-2022” Олон улсын бага хурлыг 2022.12.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө .....................................................................................51 Газрын тосны бүтээгдэхүүний босоо ган савны ашиглалтын хугацааны шинжилгээ .........................................................................................................59 САЛБАРЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД Өвөр эгнээнд зүүн гараас: М.Пэлжээ, П.Очирбат, Д.Содном Арын эгнээнд зүүн гараас: М.Дамдинсүрэн, Л.Пүрэв, Д.Болд, Д.Ганбаатар, О.Чулуун, Д.Жаргалсайхан, Ч.Хурц, Д.Цогбаатар, Т.Оюунбилэг, Т.Балжинням 2003 он.
Уул уурхайн сэтгүүл 4 Монголын уул уурхай үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойн жил улираад хэдхэн хонож байна. Энэ их ойн хүрээнд уул уурхайн салбарт хэд хэдэн ажил арга хэмжээ өрнөлөө. Тэр дундаас онцолж хэлэх хамгийн гол ажил бол тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох явдал байв. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зэрэг хэд хэдэн баримт бичгийг боловсруулах ажил хийгдсэнийг онцолъё. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилготой “Монголиа майнинг 2022” чуулган, “Уул уурхайн тэсэлгээний салбарын техник технологи, аюулгүй ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал гэх мэт анхаарал татсан үйл явдлууд шил дарсан жил байлаа. Салбарын тэгш ойн хүрээнд цөөнгүй бүтээл олонд хүрсний нэг нь орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүхийг өгүүлсэн “Дэвжих амьдрал дэргэдэх уурхай” нэртэй баримтат кино байв. МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Золжаргалтай хамтран бүтээсэн уг баримтат киноны нээлтийн сурвалжлагыг шинэ дугаартаа онцоллоо. Манай сэтгүүл энэ дугаараасаа эхлэн 111 жилийн түүхтэй дэлхийн шилдэг судалгаа мэдээллийн Behre Dolbear группийн мэдээллээс уншигчдадаа хүргэхээр болсноо дуулгая. Канадын “Айвенхоу майнз” компанийн үйл ажиллагаанаас өмнө Оюу толгойн тойрсон түүх хэрхэн өрнөж байсан тухай сонирхолтой түүхийг Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн бидэнтэй хуваалцсан юм. Эдийн засагч Н.Энхбаярын өнөө жилийн эдийн засгийн өнгийг тоймлосон ярилцлагыг таны анхааралд хүргэж байна. Манай сэтгүүлийн агуулгын багагүй хувийг судалгаа эрдэм шинжилгээний өгүүллүүд эзэлдэг. Энэ дугаарт анхаарал татахуйц цөөнгүй өгүүлэл нийтлэгдэж буйг дуулгахдаа таатай байна. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдийн бичсэн “Хаягдлын аж ахуйн ашиглалт, хэтийн төлөвлөлт” хэмээх цаг үеийн асуудал дэвшүүлсэн өгүүлэл цагаа олсон чухал сэдвийг хөндөж чадснаараа онцлог болсныг тодотгоё. “Уул уурхайн сэтгүүл”-ийн Эрхлэгч, инженер, сэтгүүлч Д.Дамба ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАС
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 5 илрүүлсэн байдаг. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38-р тогтоолоор Аж үйлдвэр, барилгын яамны харъяанд “Ашигт малтмалын трест” байгуулсан байна. Тус трестийн харъяанд Налайх, Адуунчулуун, Баянбулаг зэрэг нүүрсний 5 уурхай, Ерөө, Баянхонгорын алтны уурхайнуудыг ажиллуулсан байна. Үүний дараа 1940 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэг байгуулагдан 1942 оноос Дэлхийн II дайнтай холбоотойгоор Чоно голын гянт болдын уурхайг ашиглаж эхэлсэн түүхтэй. Дараагаар нь Түмэнцогт, Бүрэнцогтын гянтболдын ордуудыг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү “Совмонголметалл” нийгэмлэг нь Монгол Улсад уул уурхайн салбарыг өргөтгөн хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1950-иад оны сүүлчээр Зөвлөлтийн тал уг байгууллагыг техник тоног төхөөрөмжийн хамт манай талд худалдсан ажээ. Энэ байгууллагад ажиллаж байсан Зөвлөлтийн олон сайн мэргэжилтнүүд үлдэж, манай уурхайнуудыг үндэсний үйлдвэрүүд болоход монголчуудад Монгол улсын хөгжил цэцэглэлтийн сүүлийн зуун жилд уул уурхайн салбар асар үүрэгтэй байгаа тухай олон баримт дурьдаж болно. Бүүр 1920-иод оны үед Оросын эрдэмтэн, судлаач И.М. Майский “Орчин үеийн Монгол” номондоо “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь Өргөөгөөс 35 бээрийн газар орших, 1915 онд байгуулагдсан Налайхын чулуун нүүрсний уурхай юм” хэмээсэн байдаг. Түүнээс гадна 1900-аад оноос Орос, Бельги, Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Монголор” хэмээх нийгэмлэг 1920 он хүртэл 19 жилийн хугацаанд 15 орчим тонн алт олборлосон түүх ч бий. Харин 1921 онд Монголд Ардын хувьсгал ялснаар энэхүү “Монголор” нийгэмлэг татан буугдаж, 1922 онд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар манай өнөөгийн орчин цагийн уул уурхайн хөгжлийн түүх эхэлсэн байна. Ийнхүү шинэ засгийн эхэн үеэс 1940-өөд он хүртэл Монгол орны эрдэс баялгийн геологи хайгуулын судалгаа Зөвлөлтийн тусламжтайгаар хийж, алт, нүүрс, төмөр, хар тугалга, цайр, гянтболдын хэд хэдэн ордыг нээн У УЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТОВЧ ТҮҮХ БА ТҮҮНИЙ ДЭД БҮТЭЦ Д.ДАМБА Монгол Улсын зөвлөх инженер
Уул уурхайн сэтгүүл 6 зааж туслан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. “Совмонголметалл”-ын харъяанд Чоно гол, Түмэнцогт, Чулуунхороотын гянтболд, Модотын цагаан тугалга, Дожир, Ямаат, Бэрхийн хайлуур жоншны уурхайнууд ажиллаж бүтээгдэхүүнээ экспортонд гаргаж байсан байна. Энэ нь Монгол улсын анхны валютын эх үүсвэр бий болох эхлэл байв. 1960-аад оноос нам, төрийн бодлого шийдвэрт “Түлш эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлж, тэдгээрийн олборлох, боловсруулах үйлдвэрийг зохистой хөгжүүлэх” бодлого баримталж эхэлсэн байна. Энэ үеэс төвийн бүсэд Шарын голын уурхай байгуулагдан, хөдөө орон нутгуудад Цахиурт, Хөшөөт, Хар тарвагатай, Нүүрст хотгор, Цагаан-Овоо, Өлзийт, Чандганатал, Баянтээг, Могойнгол, Талбулаг, Эгийн гол, Тавантолгойн ордууд ашиглалтад орж аймгуудыг нүүрсээр хангаж эхэлсэн байдаг. 1960-аад оны сүүлээр Чехословак-Монголын геологичид Эрдэнэтийн овоо хэмээх газарт зэс-молибденийн томоохон орд олж илрүүлэн улмаар 1970 оноос Зөвлөлтийн геологичид нөөцийн хайгуул хийж эхэлсэн байдаг. 1973 онд Зөвлөлтийн талыг баримтлагч Чилийн Сальвадор Альендегийн засгийн газар унаснаар оросууд Эрдэнэтийн овооны хайгуулын ажлыг түргэтгэн дуусгаж, улмаар 1976 онд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулсан юм. Мөн энэ үеэр Монгол-Зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Монголсовцветмет” нэгдлийг байгуулж, түүний харъяанд Толгойтын алтны үйлдвэр болон Бор-Өндөр, Хар-Айраг, Хажуу-Улаан, Өргөний жоншны уурхайнууд байгуулагдсан юм. Тэр үеийн Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл (ЭЗХТЗ)-ийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Чех, Монгол-Болгар, Монгол-Герман, Монгол-Унгар, Монгол-Польшийн хамтарсан экспедицүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эдгээр экспедицүүд төрөл бүрийн ашигт малтмалын хайгуул хийж байснаас МонголБолгарын Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны уурхай, Монгол-Чехословакийн Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дахь “Чулуут цагаан дэлийн хайлуур жонш”-ны уурхай, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхаан”-ы цагаан тугалганы үйлдвэр байгуулагдаж, МонголГерманы хамтарсан экспедицийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бороогийн алтны бүлэг орд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Салхит, Салаагийн гянтболдын болон Төмөртийн овооны цайрын ордуудын нөөцийг тогтоосон байдаг. Мөн Монгол-Унгарын хамтарсан Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Цагаан даваа”-ны гянтболдын уурхайг ашиглаж байсан ба Монгол-Польшийн экспедиц Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Лугийн голын газрын ховор элементийн ордыг нээсэн билээ. Энэ үеэр Зөвлөлтийн геологийн экспедиц БаянӨлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт “Асгат”-ын мөнгөний орд, Дорнод аймгийн Гурван загал сумын нутагт “Мардайн” ураны орд гээд олон ордыг нээн илрүүлж, Багануурын нүүрсний уурхайг барьж байгуулсан билээ. Төвийн эрчим хүчний системд түлшний хэрэглээ нэмэгдэж зөвхөн Шарын гол, Багануурын уурхайнуудын хүчин чадалд найдах эгзэгтэй үе болох 1990-ээд оны эхээр Говьсүмбэр аймагт Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулж ашиглалтанд оруулсан байна. Энэ үеэс Монголын нийгэм зах зээлийн харилцаанд орж, хувийн хэвшлийн уурхайнууд энд тэнд байгуулагдан зарим улс, орон нутгийн өмчит уурхайнуудыг хувьчилж эхэлсэн нь уул уурхайн салбарын хөгжилд цоо шинэ эрин үеийг бий болгосон билээ. Тухайлбал Дорноговь аймагт хайлуур жонш, нүүрсний хэд хэдэн уурхай, Цагаансуваргын зэсийн орд, Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон уурхай, Оюу толгойн зэсалтны орд нээгдэж, Олон-Овоотын алтны уурхай байгуулагдсан байна. Түүнээс гадна Бороо, Ерөө, Заамар, Шарын гол, Баянхонгорын Дөвөнт гээд хэд хэдэн алтны ордууд нээгдэж ашиглалтад орсон юм. 1990-ээд оны эхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар “Алт хөдөлбөр” хэрэгжиж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж байлаа. Ийнхүү уул уурхайн салбар томорч, өсөж хөгжихөд 1994, 1997 оны “Ашигт малтмалын хуулиуд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа 1997 онд УИХ-аар батлагдсан “Ашигт малтмалын тухай” хэмээх ихээхэн либерал хуулийн үүрэг их байсныг дурьдах хэрэгтэй болов уу. Ингэж уул уурхайн салбарт хувийн хэвшлийн уурхайнууд бий болохын хэрээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэлхийн шилдэгүүд Монголын уул уурхайг сонирхож эхэлсэн үе бол 2000-аад он юм. Уул уурхайн техник технологи өндөр хөгжсөн АНУ, Австрали, Канад, Япон зэрэг орнуудын хөрөнгө оруулагчид хайгуулын тусгай зөвшөөрөл авч судалгаа хийж эхэлсэн ба ОХУ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид ч тэднээс дутахгүй орж ирсэн билээ. Эдгээрийн үр дүнд алт,мөнгө, зэс, цайр, төмөр, полиметаллын болон нүүрсний ордууд эдийн засгийн эргэлтэд орж орчин үеийн шинэ техник, технологи бүхий хэд хэдэн уурхай, үйлдвэр байгуулагдсан сайн талтай. Гэвч тус салбарын үйл ажиллагаанд саад тотгор болсон олон хууль, журам гарч олон хөрөнгө оруулагчдыг үргээж, зогсонги байдалд хүргэсэн юм. Жишээ нь 2006, 2009 онуудад УИХ-аас батлан гаргасан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” хэмээх 68 хувийн албан татвар,
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 7 “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”, “Цөмийн энергийн тухай” хуулиуд, 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” УИХын 27 дугаар тогтоол зэргийг дурьдаж болно. Мөн 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ-ын “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” тогтоол гарсан юм. Аливаа орны хөгжилд газрын баялгаа үр дүнтэй, ард нийтдээ хүртээмжтэй ашиглах нь зүйд нийцэх боловч хэрхэн ямар арга замаар олон түмэнд шударга, хуваарилах нь ихээхэн ач холбогдолтой. Тэр нь ихэнхдээ татварын бодлогоор хэрэгжих бөгөөд зарим тохиолдолд төрийн өмчит компаниудаа хувьчилах замаар олон түмний хяналтыг тогтоох явдал юм. Ялангуяа манайх шиг цөөхөн хүн амтай оронд иргэддээ тухайн ашигт малтмалын ордод ажиллаж буй компаниудын хувьцааг эзэмшүүлэх нь тэднийг өмчтэй болгохын сацуу тухайн компанийн үйл ажиллагаанд олон түмний хараа хяналтыг тавих, тэндээс орох ашиг орлогыг шударгаар хуваарилахад ач холбогдолтой болно. Өнөөгийн нөхцөлд уул уурхайн компаниуд 100 хувь төрийн өмчийнх байх нь төрд ажил алба хашдаг, эрх мэдэл бүхий цөөн хэдэн хүний ашиг сонирхолыг хангах, өмч хөрөнгө идэж уух, хэрэгтэй, хэрэггүй эд бараа шахах зэрэг гаж тогтолцоог бий болгож байна. Энэ нь тухайн компанийн хөгжилд саад болоод зогсохгүй, улс орны эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх талтай. Үүний тод жишээ бол өдгөө дуулиан тариад байгаа “нүүрсний хулгай”-н асуудал. Аль ч оронд уул уурхайн болон аж үйлдвэрлэлийн хөгжилд дэд бүтэц ихээхэн чухал ач холбогдолтой байдаг. Тэгвэл манай оронд дэд бүтцийн хөгжил сулаас уул уурхайн бүтээгдэхүүний 80 орчим хувийг харьцангуй өндөр өртөгтэйд тооцогддог авто тээврээр тээвэрлэж байна. Мөн цахилгаан эрчим хүчний хангамж ч өөрийн үйлдвэрүүдээ бүрэн хангаж чадахгүй, гадаадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч хэрэглэсээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход (алтнаас бусад) овор хэмжээ ихтэй тул өртөг зардал багатай, бүтээмж өндөртэй тээвэр шаарддаг ба энэ нь дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгддэг далайн болон төмөр замын тээвэр юм. Гэтэл манай улс далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог тул төмөр замын тээвэр илүү тохиромжтой юм. Гэвч нийт экспортынхоо 94 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн хамгийн өндөр өртөгтэй, байгаль экологид халгаатай авто тээврээр тээсээр өдий хүрлээ. Энэ нь манай уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж борлуулахад ихээхэн саад болсоор байна. Төрийн оновчтой ухаалаг бодлого байхгүй, төрд ажиллаж буй цөөн хэдэн эрх мэдэлтний хувийн явцуу эрх ашгийн үүднээс төмөр замын тээвэрт шилжихгүй өнөөдрийг хүрлээ. Энд манай зах зээлийн өрсөлдөгч, зарим нэг гадаад орны бодлого ч нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал нэг тонн нүүрсийг төмөр замаар тээхэд авто тээврээс 3-4 дахин хямд өртөгтэй гэсэн судалгаа ч байдаг. Харин Монголын төр зөв бодлоготой байх үед байгуулагдсан Эрдэнэт, Шарын гол, Багануур, Бор-Өндөр, Адуунчулууны уурхайнууд бүгд төмөр замын тээвэртэй байх юм. Гэтэл Монгол Улс ардчилал-зах зээлд шилжсэнээс хойш том жижиг олон орд нээгдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай уурхайнууд байгуулагдсанаас Сэлэнгэ аймаг дахь нэг төмрийн хүдрийн уурхай л төмөр зам татаж бусад нь авто тээврээр зүтгүүлсээр байх аж. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн зардлаар төмөр зам тавья гэхээр төр нь түүнийг хориглоно. Аль эрт 2008 оны үед “Эм Си Эс”, “МАК” зэрэг компаниуд төмөр зам барих ТЭЗҮ-ээ бэлэн болгосон байдаг. 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” хуулиар төмөр замыг зөвхөн төр барина хэмээгээд харин уг хуулийн 4.1.2 дахь заалтад “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ.” хэмээн заасан байна. Энэхүү хуулийн дагуу 2012 оны УИХ-ын тогтоолоор “1. Тавантолгой- Гашуунсухайт, ХөөтБичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь- Эрдэнэт, Таван толгой-Баруун-Урт- Хөөт- Чойбалсан, ХөөтНөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Н.Алтанхуяг)-т даалгасугай” гэснийг ажил хэрэг болгохгүй байсаар саяхан УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 57-р тогтоолоор хүчингүй болгоод хаячихсан. Ер нь 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан эл бодлогын баримт бичиг нь төмөр
Уул уурхайн сэтгүүл 8 замын тээврийг эсэргүүцэгчдийн болон төрийн хуулийг “гууль” болгогчдын нөлөөгөөр 2018, 2020, 2021 онуудад олон удаа өөрчлөлт оруулж засварласан байх юм. Энэ хуулийг ийнхүү улс төрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн үүднээс заалтуудыг нь хүчингүй болгоход “дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй” хэмээгддэг Үндсэн хуулийн цэц маань хүртэл гар бие оролцсон байх юм. Харин хамгийн сүүлд буюу “Галт тэрэг хөдөлсөн хойно” буюу 2022 оны зургадугаар сард гарах УИХ-ын нэгэн тогтоолын төсөлд “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар ( Л.Оюун-Эрдэнэ )-д даалгах” гэсэн заалт бүхий дээрх хуулийн хэрэгжилтийг хангах оновчтой санал явсан боловч сураг алдран чимээгүй болсон нь юутай холбоотойг гайхаад баршгүй. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд, төсөр өртгөөр, их хэмжээгээр экспортод гарган, дэлхийн зах зээлийн үнэнд хүргэж, ашиг олон эдийн засгаа хөгжүүлэхэд саад бологч нэгэн “далдын хүч” одоо болтол үйлчилсээр байгаа нь харамсалтай. Энэ талаар жирийн инженер, судлаач хүний хувьд олон жил ярьж, зөвлөж, эсэргүүцсээр яваа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Өдгөө дэлхийн зах зээл болон Хятадын зах зээл дээрх манай өрсөлдөгч орнуудын ихэнх нь хамгийн хямд өртөгтэй далайн тээвэр ашиглах агаад тодорхой хэсэг нь төмөр замын тээвэр ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулж буйг бид харж байна. Тэр бүү хэл манайх шиг өргөн царигийн төмөр замтай Оросууд хүртэл Хятадуудтай эв зүйгээр тохирч Алс Дорнодоор нүүрсээ төмөр замаар тээвэрлэсээр байна. Оросууд нэг ч тонн нүүрсийг авто тээврээр тээхгүйгээр Хятадын зах зээлд нийлүүлсээр байгаа. Ер нь дэлхий дээр 13 төрлийн төмөр замын цариг байдаг хийгээд тэдгээрийн 63 хувь нь нарийн царигийн төмөр зам бөгөөд ердөө 18 хувь нь л бидний хэрэглээд байгаа өргөн царигийн төмөр зам байдаг. Дэлхийн олон орны хэрэглээд байгаа нарийн цариг гэх 1435 мм-ийн төмөр замын нэг тэнхлэг дээр дарах ачааны хэмжээ 32-40 тонн байх бол өргөн цариг хэмээх 1520 мм-ийн төмөр замын нэг тэнхлэг дээрх ачааны хэмжээ 25 тонн байдаг. Эндээс харахад нарийн царигийн төмөр зам нь илүү ашигтай болох нь тодорхой. Эцэст нь мэргэжлийн хүний хувьд авто тээврийг уул уурхайн салбарт богинын тээвэрт буюу уурхайн дотоод тээвэрт л хэрэглэх нь оновчтой гэдгийг хэлье. Нүүрс тээврийн ложистикт олон төрлийн тээврийн хэрэгсэл ордогийн нэг нь туузан тээврийн систем байна. Манай орны зарим нэг нүүрсний уурхай БНХАУ-ын хилээс 30-40-өөдхөн км зайтай тул (Нарийн сухайтын нүүрсний орд) туузан дамжуурга буюу конвейрийн тээвэр ашиглах боломжтой юм. Энэ бол экологийн талаасаа илүү үр өгөөжтэй, хямд өртөгтэй тээвэр байх болно. Австралийн Кунслэндэд 70 гаруй км урттай туузан тээврээр нүүрсээ далайн эрэг рүү зөөж байна. Герман, Польшид ч ийм тээврийн систем бийг бид судлах ёстой. Ер нь 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан эл бодлогын баримт бичиг нь төмөр замын тээврийг эсэргүүцэгчдийн болон төрийн хуулийг “гууль” болгогчдын нөлөөгөөр 2018, 2020, 2021 онуудад олон удаа өөрчлөлт оруулж засварласан байх юм. Энэ хуулийг ийнхүү улс төрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн үүднээс заалтуудыг нь хүчингүй болгоход “дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй” хэмээгддэг Үндсэн хуулийн цэц маань хүртэл гар бие оролцсон байх юм. Харин хамгийн сүүлд буюу “Галт тэрэг хөдөлсөн хойно” буюу 2022 оны зургадугаар сард гарах УИХын нэгэн тогтоолын төсөлд “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордоос хилийн боомт хүрэх ачаа тээврийн зориулалттай төмөр замын шугамын цариг нь импортлогч оронд тавигдсан царигтай тохирч байхаар бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар ( Л.Оюун-Эрдэнэ )-д даалгах” гэсэн заалт бүхий дээрх хуулийн хэрэгжилтийг хангах оновчтой санал явсан боловч сураг алдран чимээгүй болсон нь юутай холбоотойг гайхаад баршгүй.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 9 Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн: ОЮУ ТОЛГОЙН ТҮҮХИЙГ ФРИЙДЛАНДААС ӨМНӨ БОДИТ УТГААР НЬ ЭХЛҮҮЛСЭН КОМПАНИ БОЛ “BHP” Орчин цагт Монголын нэрийг дэлхийн газрын зурагт тодоор сийлсэн зүйл бол Оюу толгой төсөл. Манай улсын эдийн засаг цор ганц мега төсөл болох Оюу толгойн өгөөжөөр цар тахал, Орос Украйнаас үүдэлтэй геополитикийн хямралыг эрсдэл багатай давж яваа. Оюу толгойн түүх Канадын “Айвенхоу майнз” буюу Роберт Фрийдландаар эхэлдэг гэж төсөөлж ойлгодог хүмүүс олон. Фрийдландыг өмнийн говьд хайгуул эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө Оюу толгойн ордтой холбоотой чухал олон үйл явдал өрнөж байсныг сөхөж ярих цөөхөн хүний нэг бол Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
Уул уурхайн сэтгүүл 10 -Олны танил нэг бизнес эрхлэгчтэй ярилцаж суухад “Оюу толгойг нээсэнд нь Роберт Фрийдландад талархах ёстой. Тэр хүнд манай төр хөдөлмөрийн баатараа өгөх хэрэгтэй” гэж хэлснийг тод санаж байна. Монголчууд Оюу толгойн түүхийн эхлэлийг Фрийдландаар төсөөлдөг, гэтэл энэ том орд тойрсон үйл явдал ихээ дээрээс эхлэлтэй байдаг. Таны хувьд Оюу толгойн түүхийг яг хэдий үеэс мэдэх вэ? -Оюу толгой ордын тухайд ямар замыг яаж туулж өдий хүрсэн түүх нь их сонин. Миний хувьд энэ ордод 1995 оноос өмнө хийгдсэн ажлуудыг мэдэхгүй. Сургийн боловсрол, ховын мэдлэг гэдэг шиг зүйл л ярина. Сургаар ярья гэвэл 1995 оноос өмнө энэ орд дээр эрэл, судалгааны олон ажил хийгдсэн байдаг. Японы хоёр том төсөл хэрэгжсэн түүхтэй. Уудам Монгол, Алтан Монгол гэж. Тухайн үед Монголын урдаа барьдаг мэргэжилтнүүд Японы мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байсан гэдэг. Д.Гарамжав гуай ч оролцож явсан юм билээ. Тухайн үед анхдагч хүдрийн орд хайж байсан юм. Эрдэнэтийн тухайд хоёрдогч орд. Оюу толгой ч тийм. Анх явсан хүмүүс Оюу толгойг олоогүй нь ийм учиртай. Товчхондоо анхдагч хүдрийн орд хайж байсан учраас олоогүй хэрэг. “Эрдэнэт Магма”-гийн үед харин “Энд юм байна” гээд төвлөрч ажилласан байдаг. “Тэгж ажиллах хүртэл ямар даваа туулсан бэ” гэсэн асуулт тавиад харвал олныг өгүүлж болохоор түүх өнгөрсөнд бий. -Оюу толгой ба Фрийдланд гэсэн түүхийг ярихын өмнө “Эрдэнэт магма” -гийн тухай ярих хэрэгтэй байх нь...? -Яалт ч үгүй тэгж таарна л даа. “Эрдэнэт магма” бол Монгол, Америкийн хамтарсан үйлдвэр. Хамтарсан үйлдвэр байгуулах хүртэл явсныг бодоход тухайн үед Эрдэнэтийн захирлаар ажиллаж явсан Ш.Отгонбилэг үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөх, нөөц бий болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байсан шиг санагддаг. Зах зээл, техник, технологийн хувьд ганц Оросоос хамааралтай байсан учраас АНУын зэсийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн 25 хувийг атгадаг “Магма коппер” компанид хамтрах санал тавьсан хэрэг. “Магма коппер”- ийг тухайн үед Эрдэнэт үйлдвэрт ажиллаж явсан Цэрэннадмид гэж хүн олж ирсэн гэдэг. Ш.Отгонбилэг “Магма коппер”-т эхлээд Эрдэнэт тойрсон хэд хэдэн илрэл дээр хамтарсан хайгуул хийх санал тавиад татгалзсан хариу сонссон юм билээ. Дараа нь үйлдвэрээс гарч буй исэлдсэн хүдрийг танай технологийг ашиглан олборлоё гэсэн санал тавиад бас л татгалзсан хариу сонссон байдаг. Гурав дахь саналыг нь харин хүлээж авсан юм билээ. Бүр тодруулж хэлбэл “Ахиад нэг Эрдэнэтийг эрж олъё” гэсэн саналд нь “Магма коппер” толгой дохисон байдаг юм. Гэхдээ энэ эрэл хайгуулын ажил их эрсдэлтэй гэсэн утгаараа хаанаас хайж олох вэ гэдгээс эхлээд их бүдэг бүрхэг санал байсан. 1995 он гээд та төсөөл дөө. Социализмаасаа дөнгөж мултраад хэдхэн жил болсон үе шүү дээ. Гадны соёл, стандартын тухай ямар ч мэдлэггүй явсан цаг. -1997 оны Ашигт малтамын хууль ч сураггүй байж...? -Хуулиас өмнө болсон явдал. Америк талаас хамтарсан үйлдвэрийн захирал нь Сергей Дъячков байсан юм. Тэр үед би “Монгол эрдэнэ” компанид ажиллаж байсан. Сергей 1995 оны тавдугаар сард над руу залгаад Баянгол ресторанд үдийн хоол идэхээр тохирлоо. -Сергей Дъячков таныг таньдаг байжээ дээ? -Бид хоёрын танилцсан түүх бас их сонин. Би 1993 онд Америк руу англи хэл сурахаар явлаа, сүүлд Монгол Эрдэнэ компанийн захирал байсан Рэнцэнханд гуайтай хамт. Тэр үед “Конкорд” гэж компани бидний төлбөр мөнгийг дааж байлаа. Сергей тэр компанид ажиллаж байсан юм. Яг тухайн үед салбарын яам байхгүй, Монгол Эрдэнэ хамтарсан нийгэмлэг яамны үүргийг хавсарсан маягтай хэсэг явсан. Тэр үед “Монгол Эрдэнэ”-ээс эдийн засагч Д.Жаргалсайхан бид хоёрт төсөл дээр ажиллах даалгавар өглөө. Д.Жаргалсайхан Америкт есөн сарын хугацаанд англи хэл эдийн засгийн боловсролоо дээшлүүлчихсэн, миний хувьд 1991 онд Германд очиж Бороогийн алтны ордыг хамтарч ашиглахад эдийн засгийн үр ашигийг яаж тооцох вэ гэсэн чиглэлээр бэлэн мөнгөний урсгал тооцох аргаар номын дуу сонссон байсан үе. Монголын талын хоёр нөхөр өөрсөдтэй нь эн тэнцүү өнөө аргачлалыг нь мэдээд, мөр зэрэгцэж ажиллаад байхаар америкчууд их гайхсан шүү. Социализмаасаа мултраад дөрөв, тавхан жил болчихсон хэрнээ сүрхий юм аа гэсэн харцаар хараад (инээв).
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 11 Төмөртэйн овоо, Бороо, Улаан Уул гэх мэт орд газруудыг ашиглах, эргэлтэд оруулах бүх асуудлыг хариуцдаг улсын үйлдвэрийн газар байсан гэсэн үг л дээ. Тухайн үед Мардайн ураныг ашиглая гэсэн саналыг Америкаас Орос, Монголын талд тавьсан юм билээ. Гурван талын хамтарсан үйлдвэр байгуулъя гээд. Тэгэхэд Сергей Дъячков “Конкорд”-ыг төлөөлж ирж байлаа. Нөөцийг нь олон улсын стандартаар тогтооно, та нарын хуучирсан аргаар тооцохгүй, барууны аргачлал болох бэлэн мөнгөний урсгал тооцдог аргаар тооцно, яаж тооцох тухай хичээл заана гэсэн яриа хөөрөө өрнөсөн юм. Тэр үед “Монгол Эрдэнэ”-ээс эдийн засагч Д.Жаргалсайхан бид хоёрт төсөл дээр ажиллах даалгавар өглөө. Д.Жаргалсайхан Америкт есөн сарын хугацаанд англи хэл эдийн засгийн боловсролоо дээшлүүлчихсэн, миний хувьд 1991 онд Германд очиж Бороогийн алтны ордыг хамтарч ашиглахад эдийн засгийн үр ашигийг яаж тооцох вэ гэсэн чиглэлээр бэлэн мөнгөний урсгал тооцох аргаар номын дуу сонссон байсан үе. Монголын талын хоёр нөхөр өөрсөдтэй нь эн тэнцүү өнөө аргачлалыг нь мэдээд, мөр зэрэгцэж ажиллаад байхаар америкчууд их гайхсан шүү. Социализмаасаа мултраад дөрөв, тавхан жил болчихсон хэрнээ сүрхий юм аа гэсэн харцаар хараад (инээв). Сергейтэй танилцсан түүх гэвэл энэ л дээ -За тэгээд Баянголд уулзаад ямар санал сонсов? -Миний хувьд эхлээд ямар нэг санал сонсоогүй л дээ. Сергей надаас англи хэлтэй, геологийн суурьтай хүн сурагласан юм. Тухайн цагт англи хэлтэй геологич ховор байсан. Хоёр хүн байсан нь хоёулаа ажилтай. Ажил албатай улс тушаал бууж ирэхгүй нь тодорхой. “Би очвол чи надад ямар цалин өгөх вэ” гээд сонирхтол цалинг минь хэд нугалсан тоо хэлдэг байгаа. Амьдрал ахуйгаа хэн ч бодож таарна, тэр дор нь л за зүй болчихлоо. Тэр үед миний хариуцаж ажиллаж байсан Бороогийн орд учраа олчихсон, хүнээ олчихсон, үйлдвэрлэл нь явагдаж байсан юм. За тэгээд хамтарсан үйлдвэрийн гэрээний дүрэм энэ тэр бүхий зузаан хавтастай цаас сугавчилсан хүн ажлаа авлаа. Оффисоо олж ширээ сандал бэлдэх, компаниа бүртгүүлэх гэх мэт ажлыг дор нь амжууллаа. Цаг байгаагүй учраас тэгж яаравчилсан хэрэг. Худалдаа хөгжлийн банкны дансаар асар их мөнгө ороод ирчихсэн, өнөө мөнгөнд нь сүрхий хяналт байхгүй. Сүрдэх ч шиг. Баахан мөнгө зараад хайгуулын хоёр анги гаргаад явуулчихлаа. Тэр их мөнгийг зарцуулах асуудал хамгийн түрүүнд онцгой анхааралд орсон учраас Б.Сарангэрэл гэж бүсгүйг нягтлангаар авч байж тайвширсан даа (инээв). -Геологи хайгуулын хоёр анги гаргасан гэлээ. Тэднийг хааш нь явуулсан бэ? -280-аад зэсийн орд илрэл бүртгэгдсэн фондын материал дээр судалгаа хийгээд баруун, зүүн Монгол гэсэн хоёр том анги гаргасан. Манай тэргүүний геологич том Ц.Цэнд-Аюуш, Г.Жамсрандорж, Д.Гарамжав гуай, Д.Санждорж гуай гэх мэт хүмүүс оролцсон сүрхий том анги явсан юм. Тэд өнөө илэрцүүдээс 80 гаруйг нь сонгоод нэг бүрчлэн явж үзэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дараа ахиад хоёр хувааж анги болгоод явууллаа. Тэгээд тэндээсээ цөөхөн газрыг шигшиж авснаар хайгуулын ажлыг хаасан түүхтэй. Дараахан нь 1996 оны дөрөвдүгээр сард хамтарсан үйлдвэрийн Удирдах зөвлөл Бээжинд хуралдах болов оо. Төгсгөл нь XVII нүүрт “BHP minerals Mongolia” ХХК. Зүүн гараас: Сампилдорж, Д.Хишигсүрэн, Сергей Дьячков, Сарангэрэл. Анхны хоёр лицензээ авав. “BHP minerals Mongolia” ХХК. Д.Хишигсүрэн, Сергей Дьячков
Уул уурхайн сэтгүүл 12 2016 онд Канад Улсын хэд хэдэн муж, байгууллагад зочилж уурхайн хаалтын эрх зүйн орчны болон практик хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн сам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамт олны хамт Канадын Гадаад хэргийн яамны СЕСМИМ төслийн шугамаар ажиллав. Тухайлбал, Кьюбек мужид Канадын Байгалийн баялгийн яам (Natural Resources Canada), Канадын Хойд бүс нутаг болон уугуул иргэдийн яам (Indigenous and Northern Affairs Canada), Онтарио мужид Канадын Гадаад хэргийн Яам (Global Affairs Canada), Орхигдсон болон өнчирсөн уурхайн үндэсний санаачлага (National Orphaned/Abandoned Mines Initiative NOAMI)-ын институт, Уул уурхайг ажиглах нь (Mining Watch Canada) ТББ, “AMEC Foster Wheeler” компани, Онтарио мужийн Уул уурхай, хойд бүс нутгийн хөгжлийн яам (Northern Development and Mines Ontario), Онтарио мужийн Ерөнхий аудитын газар (Ontario Auditor Generel’s Office), “Сентерра гоулд инк” компани (Centerra Gold ink), Мак Миллан хуулийн фирм (MacMillan law firm), Бритиш Колумб муж: Бритиш колумбын Уул уурхайн ассоциаци (Mining Association of British Columbia), Дентон хуулийн фирм (Denton Law), Говлинг хуулийн фрим (Gowling Law Office), Британи уурхайн музей (Britania Mine), Бритиш Колумб мужийн Эрчим хүч, уул уурхайн яам (Minstry of Energy and Mining of BC), Бритиш колумбын Ерөнхий аудитын газар (General Auditor office of BC) зэрэг байгууллага, тэдгээрийн холбогдох хүмүүстэй уулзаж, ажил хэрэгч яриа өрнүүлсэн юм. Канад нь өндөр хөгжилтэй орнуудын болон Их наймын гишүүдийн нэг орны хувьд хөгжиж буй орнуудад үзүүлэх техникийн туслалцааг манай улсын хэд, хэдэн салбарт үзүүлж хамтын ажиллагааг өргөжүүлж ирсний нэг нь Монгол Улсын уул уурхай, байгаль орчин, баялгийн засаглалын салбар, асуудал. Канад нь уул уурхай, байгаль орчны хувьд нэлээд асуудалтай тулгардаг ч хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон нийт, иргэд, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн санал, зөвлөмжийг харьцангуй нээлттэй, тогтвортой, хүртээмжтэй арга хэлбэрээр авч ажилладаг нь бидний хувьд илүүтэй суралцмаар санагдаж байсныг онцолъё. Канад улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчин, төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналтын тогтолцооны тухай ерөнхий ойлголт, уул уурхайн яамдад хийгдсэн аудитын тайлангийн тухай, хөрөнгө оруулагчид төсөл хэрэгжүүлж эхлэхээс дуусах хүртэл төрийн байгууллага, орон нутгийн оршин суугчидтай харьцах харилцаа, эвдэгдэж эзэнгүй орхигдсон уурхайн тухай, уурхайн хаалт, хаалтын дараах мониторингийг төлөвлөх, зардлыг тооцох, хянах, хаалтын санхүүгийн баталгаа гаргах, түүнийг тогтмол магадлан хянаж байх болон эдгээр асуудлуудтай холбоотой төсөл хэрэгжүүлэгч, төрийн байгууллагууд, орон нутгийн иргэд, төсөл боловсруулагчид, төсөв зохиогчид, үнэлгээчид, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байцаагчид зэрэгт учирч буй хүндрэлтэй асуудлууд, түүнийгээ бие даан болон хамтран шийдвэрлэж буй сайн туршлагууд хэмээх үндсэн сэдэвт хамааралтай маш олон талын өргөн хүрээний мэдлэгийг олж авав. Канад улс нь 10 муж, 3 бүс нутагтай (бүс нутаг нь муж улсын статустай) ба муж бүр өөрийн хоёр шантны хууль тогтоох засаглал, яамдууд бүхий гүйцэтгэх засаглалтай. Эдгээрээс байгалийн нөөц хамгийн арвинтай түүнийгээ дагаад ч уул уурхайн хамгийн өндөр хөгжсөн мужууд нь Кьюбек, Онтарио, Бритиш Колумб мужууд байдаг. Жишээ нь Онтарио мужид 200 гаруй урьдчилсан хайгуулын, 30 нарийвчилсан буюу гүйцээх хайгуулын төсөл хэрэгжиж байгаа бол 31 металл ашигт малтмалын, 1 алмазын, 10 металл бус ашигт малтмалын болон 96 уурхай идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн асуудлыг муж бүр өөр өөрийн онцлогийг харгалзсан чиг үүргийг яамдаараа (Жишээ нь, Онтарио мужид Хойд бүс нутгийн хөгжил, уул уурхайн яам гэж байхад Бритиш Колумб мужид Эрчим хүч уул уурхайн яам) дамжуулан хэрэгжүүлж байх боловч бүх муж уурхайн БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН УЯЛДААГ ХАНГАХ ТАЛААР... Г.Сурахбаяр Уул уурхайн эрх зүйч
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 13 хаалт, нөхөн сэргээлт, санхүүгийн баталгааны стандартуудыг тодорхойлж өгсөн “Эрүүл мэнд, аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн код” нэртэй бичиг баримтыг батлан мөрдүүлдэг байна. Канад улсын уул уурхайн түүх 150 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй байдаг бол уурхайн хаалтын асуудал 1990-ээд оноос хурцаар тавигдаж ирсээр 2000 он гарсаар муж бүр уурхайн хаалтын тухай хуультай болж түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үеэс эвдэрч эзэнгүйдсэн уурхайнууд эдэлбэр газруудын тооллого хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 4500 гаруй га газар эзэнгүй орхигдож түүнийг нөхөн сэргээх үүрэг нь төрийн нуруун дээр ачаа болж ирээд байна гэсэн тооцоо гаргасан байна. Төр энэ газруудын нөхөн сэргээх зориулалтаар бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс хөрөнгө татах замаар эрсдлийн сан байгуулсан арга туршлага зарим улс оронд бий болж буйг танилцуулж байв. Мөн энэ үеэс уурхайн хаалтын зардлыг тооцох, түүнд санхүүгийн баталгаа гаргах шаардлагыг бүх ашигт малтмал олборлогчдод тавьж ирсэн ба одоогоор энэхүү ажил нь бүрэн төгс шийдэгдээгүй байсаар байгаа нь маш олон хүчин зүйлстэй холбоотой болохыг очсон байгууллага болгоны хийсэн танилцуулга, тэнд болсон хэлэлцүүлгийн явцад олж мэдэв. Уурхайн хаалтыг төлөвлөх, түүний зардлыг тооцож санхүүгийн баталгаа гаргуулах нь нэг талаас уурхайг ашиглах этгээд ирээдүйд хаалт, нөхөн сэргээлтийн үүргээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх санхүүгийн үндсэн хөшүүрэг болж өгдөг ба нөгөө талаасаа уурхайг эхлүүлэхийн өмнө уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн яамд, орон нутгийн удирдлагын институци, нутгийн уугуул иргэд болон оршин суугчидтай уурхайн хаалтыг хэрхэн төлөвлөх, баталгааг хэрхэн гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг нь хожим олон нийтийн зүгээс уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх хүндрэлтэй тулгарахаас сэргийлсэн хамгаалалт болж өгдөг байна. Бодит байдал дээр уурхайн хаалтын зардал нь анх төлөвлөсөн дүнгээсээ 3 дахин зарим тохиолдолд 5 дахин их байдаг нь төлөвлөлт, хяналт сул тодотгол хийгддэггүй, бусдаар гүйцэтгүүлэх ажлын болон тэдгээрийн зөөвөр нүүдлийн зардлыг урьдчилан тооцоогүй байсан зэрэг дутагдлуудаас болж байна. Канадын Оттава хот.
Мөн хэчнээн сайн төлөвлөж. санхүүгийн баталгааг хангалттай гаргуулж чадсан байлаа ч давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөх үед урьдчилан тооцсоноос хэдэн арав, зуу дахин магадгүй хэзээ ч засаж залруулахын аргагүй их хохирол үүсэх өндөр эрсдэл үүсч болохыг байнга нягтлахыг сануулж байв. Уурхайн хаалтыг төсөл хэрэгжүүлэгч өөрөө төлөвлөх боловч зарим тохиолдолд зардлыг өөрөө тооцох, баталгааг өөрөө өөртөө гаргах зэрэг асуудлууд нь хойшид хаалт бодитой хэрэгжих магдлалыг ихээр бууруулдаг болохыг анхаарч хаалтын зардлыг хөндлөнгийн гуравдагч этгээдээр хийлгэх үед, зардлын тооцоог мөн хөндлөнгийн этгээдээр хянуулах, баталгааг аль болох түргэн бэлэн мөнгө болгож болох хэлбэрээр буюу банкны баталгаа, бонд хэлбэрээр гаргуулахыг эрмэлзэх хэрэгтэйг уулзалт хийсэн байгууллагуудаас зөвлөж байв. Эдгээрээс гадна хаалтын төлөвлөгөөг жил бүр уулын ажлын төлөвлөгөөнд тусгуулж, зардлыг нь инфляци Шигтгээ. Канадын Байгалийн Баялагийн Яам (Natural Resources Canada) Улсын хэмжээнд эрдэс баялгийн салбарын асуудлуудаас гадаад улс орнуудтай харилцах харилцаа, уугуул иргэдийн харилцаатай холбоотой асуудал, цацраг идэвхит ашигт малтмал, далайн ёроолоос газрын тос олборлох зэрэг холбооны улсын хүрээний асуудлуудыг хариуцдаг ба бусад асуудлуудыг муж улсуудын тухайн асуудал эрхэлсэн яамдууд өөрсдийн муж улсын хуулийнхаа хүрээнд зохицуулдаг байна. Уул уурхайгаас төсөвт төвлөрүүлж буй орлогын 90 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрддэг. Яам нь хуулийн хэрэгжилтийг хангуулах, салбарыг олон нийтэд сурталчлан таниулах үүрэгт ажлуудаас гадна хяналтын үүргийг өөрийн нэгжээрээ давхар хэрэгжүүлж ажилладаг байна. Шигтгээ. ХОЙД БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ БОЛОН УУЛ УУРХАЙН ЯАМ (Ministry of Northern Development and Mjning) Мужийн уул уурхайн хууль нь интернэтэд байгаа тул тэндээс татаж авч болдог. Харин Холбооны Засгийн Газар өөрийн эрх бүхий доорхи асуудлыг хариуцдаг: • Хил дамнасан • Цөмийн • Уугуул иргэд • Шувууны нүүдэл • Загас • Тэсрэх бодис Бусад асуудлыг мужийн засаг захиргаа бие даан шийдвэр гаргах эрхтэй. Уул уурхайг аль болох уугуул иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар хуульчилсан зохицуулалттай. Дурын Канадын иргэн интернэтээр 25 доллар төлөөд хайгуул хийх эрхтэй ба энэ нь олборлолт хийх онцгой эрхийг олгохгүй. Салбарт 256 мянган хүн хамаардаг ба industry payrall 1,7 тэрбум доллар. Эдийн засагт 6.6 тэрбум доллар оруулж, түүнээсээ байгаль орчинд 6.6 сая доллар жил бүр зарцуулдаг. Өмнө нь АМТХ нь тусгай зөвшөөрөл яаж олгох, АМНАТ яаж авахыг л зохицуулдаг байсан бол 1990 онд уурхай хаягдлын далан сэтэрч Монреал голд орсон, түүний өмнө далд уурхай цөмөрч хурдны зам газар дор орсон тул АМТХ-д “Уурхайн нөхөн сэргээлт” нэртэй 7-р бүлгийг нэмэх хэрэгтэй болсон. Энэ бүлэгт: • Уурхайг эхлэхийн өмнө олон нийттэй зөвлөлддөг • Уурхайг эхлэхийн өмнө уурхайг хаах тухай төлөвлөдөг • Уурхайг хаах зардлыг тооцож ЗГ-т ирүүлэх • Явцын дунд НС-т хийж байх, түүнийг урамшуулах боломж • Дурын үед хаалтын төлөвлөгөөг шинэчилж авч ирүүлэхийг шаардах эрхийг УУЯ-д олгосон • Түүнээс хойш орсон нэмэлтүүд: • 2009, хувийн газарт хайгуул явуулах бол газрын эзэнд мэдээлж байх • 2012, мужийн өмнөд хэсэгт хүн ам шигүү суурьсан байх тул
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 15 харгалзан байнга тодотгож байх нь зүйтэй гэдгийг сануулж байв. Мөн санхүүгийн баталгаа нь хөрөнгө оруулагчдад буюу төсөл хэрэгжүүлэгчдэд асар том санхүүгийн дарамт болдог тул тэдний үйл ажиллагааг дэмжих урамшуулах механизм бий болгож тэдний хийсэн нөхөн сэргээлтийн ажлын хэмжээнд дүйцүүлэн санхүүгийн баталгаанаас хэсэгчлэн чөлөөлж өгөх нөхцлийг харгалзаж үзэхийг мөн санал болгож байв. Бохирдуулагч нь төлөх механизмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ахиж эзэнгүй бохирдол үүсгэхгүй байх зорилтыг тавьж ажиллаж яваа ба энэ бүхний эцсийн зорилго нь улсын нуруун дээр бохирдолтой талбай байхгүй болох ёстой гэдгийг сургалтанд оролцогчдод танилцуулав. Манай улс нь 2000-аад оны дунд үеэс уурхайн хаалтын асуудлыг их, дээд сургуулийн түвшинд судлаж, улмаар салбар, салбарын анхаарлын төвд орсноор 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран “Уурхайн хаалт, нөхөн сэргээлт”-ийн журам боловсруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байсан. Энэ ажлыг урагшлуулах ажлыг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд үүрэг болгосны хүрээнд хоёр яамны баг хамтран ажилласаар зохих үр дүнд хүрсэн. Салбар хоорондын болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, техникийн нарийн, чимхлүүр ажлыг хэрэгжүүлэхэд Канад Улсын зэрэг олон улсын туршлагыг судлах нь манай улсын эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Оттава хотод Канадын Байгалийн баялгийн дэд сайдтай уулзсан уулзалтын үеэр “Канад, Монголын дипломат харилцаа 1973 оноос эхлэлтэй. 1990- ээд оны ардчилсан хувьсгал, шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс нь хүний эрхийг дээдэлсэн, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийг зорьсон нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрмэлзэж, олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Энэ хүрээнд Канад талын ХАА, уул уурхай, байгаль орчин, ой”-н салбаруудад үзүүлж буй дэмжлэгт бид гүн талархалтай байдаг. Өнөөдрийн энэ арга хэмжээ нь бидний олон жилийн түүхт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, шинэ хүсэл эрмэлзэл, арга барил, хандлагаар ажиллахад шинэ түлхэц болох нь гарцаагүй юм. Манай улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн туршид уул уурхай ихээхэн дэмжлэг болсон ч хууль эрх зүйн ахицтай зохицуулалт, мэдлэг, арга барил, туршлага дутмаг зэргээс шалтгаалж байгаль орчинд багагүй асуудал үүсгэсэн нь бий, өөрөөр хэлбэл, уурхайн хаалтын асуудал манай харьцангуй орхигдсон явааг бид алхам, алхмаар засаж сайжруулахаар ийнхүү та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа туйлын хайгуулын ТЗ-ийг газрын зурагт тэмдэглэдэг болгосон • 2012, ХТЗ хүссэн этгээдээс АМТХ-ийн мэдлэгийн шалгалт авдаг болсон • 2012, 400х400 м нэгж талбайн торлолтой болгосон ба түүнийг гадаад дотоодын дурын этгээд интернэтээр хандаж хайгуулын эрх авч болно • 2012, ХТЗ хүчинтэй байхын тулд шаталсан хэлбэрээр хайгуул заавал тогтмол хийж байх 7-р бүлэгтэй холбоотой стандартууд: 1. Далд уурхайн амыг хааж битүүлэх 2. Ил уурхайн хүрээг торлох хаалт 3. Далд уурхайн малталт цөмөрснөөс үүссэн нүхийг хамгаалах 4. Хаягдлын далангийн 5. Усыг хамгаалах г.м. Хаалтын баталгааны хэлбэрүүд: 1. Бэлэн мөнгө, letter of credit 2. Даатгалын компаний даатгалын бондыг худалдаж авах 3. ХАОАТ-ын хуулийн орлогын итгэлцлийн дагуу хийх. Энэ хэлбэрийг одоо болтол зөвшөөрөөгүй байгаа. Учир нь банкуудын энэ чиглэлийн бондын тогтолцооны зохицуулалт төгс болоогүй байгаа 4. Corporate financial test-ээр 3В-ээс дээш шаардлага хангасан (Канадад 1) 5. Бусад барьцаа, баталгааг УУЯ-ны НС, УХ хариуцсан газрын дарга бие даан хүлээн зөвшөөрөх онцгой эрхтэй ч Gordon MacKay өнөөдрийн байдлаар нэгийг ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 163 уурхайн хаалтын төлөвлөгөө байгаа ч 1.8 тэрбум долларын санхүүгийн баталгаа гаргуулаад байгаа.
Уул уурхайн сэтгүүл 16 Шигтгээ. Бритиш Колумбын Аудитын Газар Үндсэн чиг үүрэг Онтариогийн Аудитын Газартай ижил боловч түүхэндээ анх удаагаа уул уурхайн салбарт буюу Бритиш Колумбын Эрчим хүч уул уурхайн яаманд гүйцэтгэлийн аудитыг хийсэн байна. Энэ шалгалтыг хийх үед тухайн мужийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маунт Поллей (Mount Polley) уурхайн хаягдлын далан сэтэрч 25 сая шоо метр бохир шлам нуур уруу цутгасан осол гарснаас түүнийг судлан дүгнэлт гаргах шаардлагатай болсноор аудитын шалгалт 2 жилийн хугацаанд хийгдэх болж сунжирсан байна. Аудит хийхэд аудитаар юунд зорих (хууль), юу амалсан (мөрийн хөтөлбөр), юутай жиших (тэргүүн туршлага) гэдгийг тодорхойлоход тэргүүн туршлага нь хуулиар заагаагүй зүйлсийг яг тэрэн шиг хий гэхэд их төвөгтэй байдаг тухай ярьж байв. Төр бодлого, эрх зүйн орчин хуулийн асуудлаа яаж тодорхойлсхоос аудит эхлэх нь их зүгээр байдаг. Хуулийн заалтуудаа яаж ойлгох, үүрэг хариуцлагуудыг хэнд хариуцуулсан байгааг УУЭХЯ, БОЯ хоёрын холбогдох хуулиудаас харж зорилгоо тодорхойлж төлөвлөгөөгөө гаргадаг. Өнөөдрийн байдлаар 400 гаруй сая доллар бохирдлыг арилгахад шаардлагатай байгаагийн 60% гаруй нь уул уурхайн гаралтай байдаг. Хуулийг хэрэгжүүлэхэд дараах 7 алхамыг хийх ёстой гэж аудит үзсэн. 1-төлөвлөх 2-зөвшөөрөл олгох 3-даган мөрдөлтийг хэрэгжүүлэх 4-хуулийг даган мөрдөж байгааг нотлох 5-арга хэмжээ авах буюу албадах, хүчлэх 6-үнэлгээ, тохиргоо-засвар Төр үүнийг хийж чаддаггүй 7-тайлагнах Хуулийн хэрэгжилтийн байдал болон хуульд өөрт нь энэ дарааллаар үнэлгээ өгсөн. Аудит хийхэд хэнтэй ч уулзаж болно, хаана ч нэвтэрч болно, юуг ч гаргуулж үзэж болох онцгой эрх олгосон. Аудитын бүрэлдэхүүнд уул уурхайн профессор, хуульч, инженер зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий экспертүүдийг нэмж гаднаас авсан. Аудитын шалгалтаар уурхайн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын санхүүгийн баталгаатай холбоотой асуудалд хамаарал бүхий хоёр яаманд өгсөн гол дүгнэлтүүд нь: УУЭХЯ: Хүн хүч бага, дотоод сургалт хангалтгүй, мэргэжлийн бус боловсон хүчинтэй байгаагаас хуулийн хэрэгжүүлэлт, хяналт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах эрс тэс 2-хон аргатай нь ‘бичиг өгөх’, ‘зогсоох’ байх ба гэхдээ энэ аргаа хэрэглэхээс зайлсхийдэг гол шалтгаан нь хүмүүс ажилгүй болох, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөлөл байсан. Үүнээс үүдэн хууль хэрэгжүүлэх салбарын хөгжлийг дэмжих хяналт тавих хоёр чиг үүргийг нэг яамнаас салгах. БОЯ: асуудлаа зөв тодорхойлсон ч ажлаа бүрэн хийгээгүй байсан. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн явцын байдлыг газар дээр нь хянах шалгалтыг тогтмол хуваарийн дагуу хийгээгүй. Сүүлийн 5 жил зарим нь огт шалгаж байгаагүй хаалтын төлөвлөгөө олон байсан. Болохгүй асуудлаа мэдэж байсан ч олон нийтэд мэдээлээгүй, компани болон төрд ямар нэгэн арга хэмжээ авах санал ч тавиагүй байдаг. Ж-нь: Myra Galls нүүрсний уурхайн селениум ихсэж байгааг мэдэж байсан зэрэг байжээ. талархалтай байна. Та бүхэнд баярлалаа” хэмээн хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлсэн байдаг. Уг айлчлалын бүрэлдэхүүнд явсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар асуудалд мөн нухацтай хандаж, Монгол Улс нь олон улсын жишгийн хүрээнд, уул уурхайн салбарынхаа цаашдын тогтвортой хөгжлийн хүрээнд “Уул уурхайн хууль”-тай болох нь өнөө цагийн хэрэгцээ, шаардлага байж болзошгүйг манай яам, бусад байгууллагатай хамтран судлаж ажиллах санал дэвшүүлж, арга хэмжээний дараа холбогдох судалгааны ажил, хуулийн төслийг гүйцэтгүүлж байсныг дурдахад таатай байна. Тогтвортой хөгжлийн өнөөгийн эрин үед уул уурхайн салбар улс орны минь хөгжилд чухал ач холбогдолтой ч байгаль орчны асуудал, орон нутгийн иргэдийн асуудал, цаашлаад баялгийн зөв хуваарилалт зэрэг асуудлыг онцгойлон анхаарахгүйгээр тогтвортой хөгжлийн өнцөг, орон зай өөрөө зүй зохистой байдлаар хангагдах боломжгүй юм. Энэхүү “уурхайн хаалт, нөхөн сэргээлт”-ийн эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нутагшуулах ажлыг хариуцаж яваадаа баяртай байдаг. Цаашид ч өөрийн бүрэн эрх, салбарын сайд, Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд илүү далайцтай ажиллах болно.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 17 BHP Өнөө хуралд нь яваад очтол “Магма коппер”- ийнхон биш Австралийн компани болох BHPгийн баахан хүн ороод ирдэг байгаа. Гүрэн дамжсан тэр том компани Америкийн зэсийн зах зээлийн 25 хувийг эзэлдэг “Магма коппер”- ийг “залгичихаж”. Өөрөөр хэлбэл хувьцааных нь 60 хувийг худалдаад авчихсан учраас BHPгийнхан манай хуралд ирсэн юм билээ. Монголыг сонирхох уу яах уу гэдгээ шийдэх гэж ирсэн хэрэг. Тэр үед Хюго Даммет гэдэг хүнийг анх харж байлаа. Бид ч ажлаа тайлагналаа, ирэх жил юу хийхээ танилцууллаа. Нөгөө тал биднийг сонссоныхоо дараа хамтарсан үйлдвэрийн амьдрах эсэх асуудлыг ярьж эхэлж байгаа юм. Манай талаас “Магма коппер”-той хамтрахдаа 50:50 хувьтай байсан л даа. “Магма коппер”- ийн зүгээс хайгуулд 180 гаруй мянган доллар зарцуулчихсан үе. Эрдэнэт талаас оруулсан мөнгө байдаггүй. Нэг үгээр хэлбэл өртэй гарч байгаа юм. Бидний байр суурь тодорхой, “Манай улсад үйл ажиллагаа явуулж нөөц олдвол бидний нутгаас олборлолт хийх юм чинь энэ бол байх л жишиг” гэсэн бодолтой. Гэтэл нөгөө талаас тавин хувьдаа тэнцэхүйц хөрөнгө оруулалт оруулж чадахгүй тохиолдолд эрсдэл хүлээж байгаа гэдэг утгаараа өөрсдөдөө 90, манайд 10 гэсэн хувь санал болголоо. Мэдээж бидэнд ийм санал яаж таалагдахав. Ш.Отгонбилэг захирлыг хүлээхээр боллоо. Мань хүн эхний өдрийн хуралд ирж амжаагүй, хоёр дахь өдрийнх нь хуралд оролцсон юм. За тэгээд хувиа нэмэх гэж үзээд тохироонд хүрээгүй учраас хамтарсан үйлдвэр тарах шийдвэр гарлаа даа, тэр хурлын дараа. -Хамтарсан компани тарчихаар Сергей та хоёрын нэг жилийн ажлын үр дүн байхгүй болчихсон уу? -Байхгүй болчихсон. Би ч, Сергей ч ажилгүй болсон л доо. Сергей маань геологич. Геологи хүнд манай улс маш их сонирхолтой. Судалгаа маш бага хийгдсэн, атар онгон учраас. Эрдэнэт гээд том ордтой, Алтай, Хэнтий нуруудын Монгол Улсын зөвлөх инженер Д.Хишигсүрэн: ОЮУ ТОЛГОЙН ТҮҮХИЙГ ФРИЙДЛАНДААС ӨМНӨ БОДИТ УТГААР НЬ ЭХЛҮҮЛСЭН КОМПАНИ БОЛ Түрүүч нь IX нүүрт
Уул уурхайн сэтгүүл 18 хагаралтай, жоншны хүдэржилт, гянт болдтой, Зөвлөлт холбоот улс, хамтын нөхөрлөлийн орнуудын геологчид багахан хайгуул хийсэн ийм газар ямар ч геологчийн сонирхлыг татна л даа. Зуун мянганы масштабын зураглалын ажил ч хийгдэж бүрэн дуусаагүй байсан үе шүү дээ. Дараа нь 50.000, 25.000, 20.000, 10.000, 5000 гээд хийгдэх ёстой зураглалын ажлууд дөнгөж эхлэлдээ явсан цаг. Геологич хүний хувьд судлах, шинжлэх, үзэх, харах маш гоё объект. Сергей тэр утгаараа Монголд дурлаж татагдаад байсан хэрэг. За тэгээд хамтарсан компани татан буугдсаны дараа Ш.Отгонбилэг захиралд хэлсэн үгээ Сергейд бас хэллээ. “BHP-г явуулчихмааргүй байна аа” гэж. Нөгөөх чинь “Тэгээд ямар гарц байна” гэж асуудаг юм. “BHP-гийн төлөөлөгчийн газрыг Монголд байгуулчихъя. Бид хоёрын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх эрх зүйн орчныг тэгээд бүрдүүлчихэд асуудал байхгүй” гэчихлээ. Угаасаа тэр үед гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулах хууль эрх зүйн орчин бүрдчихсэн байсан л даа. Мань эрийн нүд нь сэргэчихсэн “Болох юм уу” л гэж байна. “Болно оо” л гэлээ. Бид хоёр тэр шөнө гурав, дөрвөн цаг хүртэл ярьж суугаад өрөө өрөөндөө амрахаар болсон юм. Гэтэл Сергей төд удалгүй үүрийн долоон цагт хаалга тогшоод ороод ирлээ. Догдлоод унтаагүй нь илт. “Хюго Даммет чамтай уулзъя гэж байна” гэхээр нь уухайн тас дагаад гарах нь тодорхой. Хюго Даммет “Чи үнэхээр чадах уу” гэж асуухад Сергейд хэлснээ тоть шиг давтлаа. Их сүртэй гоё хүн л дээ, Хюго Даммет. Мөрөн дээр нөхөрсгөөр гараа тавиад “DO IT” гэсэн. BHP-гийн зүгээс сарын дотор хэрэгтэй бүх материалыг ирүүлэхээр болж, удсан ч үгүй шаардлагатай баримт бичгүүд хүрээд ирлээ. Тэр үед англи хэлтэй хүн ховор. Өнөө бичиг баримтуудыг орчуулсан хүн нь миний хань Ж.Баасанжав. Манай хүн тухайн үед Соросын санд ажиллаж байсан юм. За тэгээд Татварын ерөнхий газар, гадаадын хөрөнгө оруулалтын газарт очиж гэрчилгээ энэ тэрээ авлаа. Ийм түүхтэйгээр хайгуулаа үргэлжлүүлэхээр болсон юм. Хайгуулаа яг эхлүүлэх гэтэл Хөтөлд булчин задрах тахал гараад наадам өнгөртөл хойшилж, арай гэж хайгуулын ангиа ажилд нь гаргалаа. -Хайгуулын ангид багтсан геологичид нь хэн хэн байсан бол. Мэдээж Гарамжав гуай хайгуулын багт багтсан байх...? -Зүүн Монголын ангид Д.Гарамжав, Г.Сундуйжав, Деннис Кокс, Т.Мөнхбат гэсэн улсууд оролцсон юм. Тэр үед Г.Сандуйжав гуай Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич. “Эрдэнэт Магма” хамтарсан үйлдвэрт ажиллаж болоод байсан бол гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай компанийн хувьд байдал тэс өөр. Ажиллах боломжгүй болох нь тодорхой. Ийм шалтгаанаар Деннис Кокс, Мөнхбөт, Д.Гарамжав, Г.Оюун дөрвийг явуулсан түүхтэй. Г.Оюун маань Т.Мөнхбатын эхнэр. Мөн л геологич. Хоёулаа маш сайн англи хэлтэй. Намар нь буюу есдүгээр сарын 1-нд Сергей Америкаас ирлээ. Миний хувьд байхгүй үед нь ажлыг нь амжуулах үүрэгтэй ажилладаг байсан юм. Хайгуулын анги Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэж явсаар Өмнөговийн нутаг руу орж ирэхийн алдад Сергей ирсэн хэрэг л дээ. Өмнөговь дахь сонирхол татсан хэд хэдэн газрыг нэг бүрчлэн үзэх хүсэлтэй байлаа. Сергейг Монголд газардсаны маргааш, есдүгээр сарын 2-нд Өмнөговь руу гарцгаалаа. Сергей бид хоёр өнөөдүүлтэйгээ Ханбогдод өдрийн хоёр цагт уулзъя гэсэн товтой. За тэгээд цагтаа яваад очтол өнөө хэд маань байдаггүй. Сергейг Монголыг мэдэхгүй, намайг газар мэдэхгүй учраас цагтаа ирэхгүй гэж тооцоод нэг газар үзнэ гэцгээгээд явцгаачихаж. Хоолоо идчихээд сууж байтал Деннис Кокс, Т.Мөнхбат, Д.Гарамжав гуай гурав хүрээд ирдэг юм. Би ч дуугүй байсангүй, “Бизнес ингэж явахгүй” гэж ирээд хэдэн үг хэлчихлээ. Тэр үед ихэд гэмшингүй зогссон Деннис Кокс “Хоол идэхээсээ өмнө та хоёрт хоол өгье” гээд хэдэн чулуу авчраад тавьчихав аа. Сергейгийн нүд сэргээд жигтэйхэн. “Энэ хаана байна” гэж дуу нь чангараад, жир биш чулуу болох нь илт. Деннис Коксийг дэлхийд алдартай том геологич гэдгийг уул уурхайн салбарынхан андахгүй. Мань эр “Эндээс баруун тийш ердөө 45-хан километрт” гэж байна. -Д.Гарамжав гуайг Оюу толгой ордыг нээхэд том чиг болсон хүн гэлцдэг. Мань эр чиг өгсөн байх нь...? -Д.Гарамжав гуайн хувьд өмнө нь Японы За тэгээд дөрөв таван цооног өрөм тавилаа. Өрөмдсөн цооног болгоноос өнөө андецит, бронит гарч байгаа юм. Гэтэл Оюу толгойн яг баруун урд талд өрөмдсөн цооногоос аранжин зэс гараад ирдэг байгаа. Байгальд цэврээрээ байгаа зэсийг аранжин зэс гэдэг л дээ. Сэжүүрээс нь бат атгаад авлаа гээд бөөн баяр. Сергей бид хоёрын Бээжингийн зочид буудалд шөнөжин ярьсан юм үр дүнгээ өгсөн дөө, тэр өдөр.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 19 төсөл гээд хоёр гурван удаа оччихсон байсан л даа тэнд. Өнөө газар сонирхолтой санагдаад яваад байсан юм билээ. Геологич хүний зөн совинг гэж нэг айхтар юм бий шүү дээ. Сонирхол нь татагдаад явсан ч өнөө газар нь юм хийж өгөх хүн олдохгүй тэр үеийг хүрсэн хэрэг. Эцэст нь бид өнөө газар нь 1997 оны намар зорьж очсон түүхтэй. Бидний очсон газрын хойд тал нь Вандан толгой, урд тал нь Оюу толгой гэсэн нэртэй. Хоорондоо 500 метр зайтай жижигхэн толгойнууд. Урд талын Оюу толгойн хувьд эртнээс оюу олборлож байсан ул мөртэй газар. Вандан толгойн тухайд юу байгаа нь тодорхойгүй. Гэтэл өнөөдүүл Вандан толгойг сонирхоод байдаг. Зэсийн минерал андецит, бронит байна гээд. Сергей тэр өдөр “Хишиг ээ, эхний ээлжинд энд лиценз авъя. Болж өгвөл цаг алдалгүй өрөмдьё” л гэж байна. Би ч хөөцөлдөхөөр боллоо. -Тэгэхээр та Оюу толгойн анхны лицензийг авсан хүн болж таарах нь ээ? -Тэр үед салбарынхаа яамнаас лицензээ авсан байсан юм. Хорин км2 газар авч байлаа. Одоо тийм том хэмжээ биш санагдах ч тухайн үедээ том газар авч байсан шүү. -Өмнө нь сонсч дуулаагүй мэдээ байна. Тэр үед Ашигт малтмалын газар гэж байгаагүй хэрэг үү? -АМХЭГ гэж байгаагүй. Тухайн үед авсан хоёр лицензээ барьчихсан зогсоо зураг нь энэ байна л даа (зураг харуулав). Бөөн баяр хөөр болцгоож билээ. Геофизикийг нь хуучнаар Геофизикийн экспедицэд ажиллаж байсан Х.Энхбаатараар удирдуулсан компаниар хийлгэж, өрөмдлөгийнх нь ажлыг Говь гео компани гүйцэтгэж байлаа. Говь гео компанийн захирал нь Чойрын геологийн экспедицэд ажиллаж явсан Л.Мягмар. За тэгээд дөрөв таван цооног өрөм тавилаа. Өрөмдсөн цооног болгоноос өнөө андецит, бронит гарч байгаа юм. Гэтэл Оюу толгойн яг баруун урд талд өрөмдсөн цооногоос аранжин зэс гараад ирдэг байгаа. Байгальд цэврээрээ байгаа зэсийг аранжин зэс гэдэг л дээ. Сэжүүрээс нь бат атгаад авлаа гээд бөөн баяр. Сергей бид хоёрын Бээжингийн зочид буудалд шөнөжин ярьсан юм үр дүнгээ өгсөн дөө, тэр өдөр. -BHP ийм том үр дүн гаргачихаад Монголыг орхисон болж таарч байна уу. Ямар шалтгаанаар энэ төслөөс татгалзсан юм бол? -Яг тэр жил буюу 1997 онд 17, 18 цооног өрөмдөөд Эрдэнэтийн дайтай юм гарч ирэхгүй нь, гэхдээ Цагаан суваргаас илүү гарахуйц нөөц бий гэцгээж байсан л даа. Гэтэл 1998 оны хавар Азийн хямрал болж, хямралтай давхцаад BHP-гийн гүйцэтгэх захирал солигдсон. BHP тэр үед таван том салбартай байсны нэг нь “BHP минералс”. Хайгуул хийдэг салбар нь. “BHP” хайгуулд жилдээ 120-130 сая доллар зардаг байсан юм. Тэдгээр салбарын нэг нь Монголын оффис. “BHP minerals of Mongolia” “BHP minerals”-ын захирал асан Хюго Даммет байсан. Шинэхэн гүйцэтгэх захирал нь ажлаа авангуутаа хайгуулд их мөнгө зарж байхаар жижиг компаниудын олж илрүүлсэн орд болчих ирээдүйтэй талбайнуудыг худалдаад авчихсан нь дээр гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Том зах зээл болох Хятад Азийн хямралаар хэцүүдсэн учраас хэмнэлт хийхээр шийдсэн хэрэг л дээ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрд байсан 37 геологи хайгуулын оффисийнхоо есийг нь үлдээгээд бусдыг нь татан буулгасан. Татан буугдсанд нь Монголын оффис орсон юм. BHP-гийн Монголоос гарах болсон шалтгаан ердөө л энэ. Тэрийгээ зөв тайлагнаж зөв ойлгуулаагүй нь бидний алдаа болсон, зөв тайлбарлаж ойлгуулаад явсан бол байдал ямраар ч эргэх байсан юм билээ гэсэн бодол төрдөг шүү.
Уул уурхайн сэтгүүл 20 -Таны анх авч байсан өнөө хоёр лиценз яаж яваад Фрийдландад оччихов? -BHP-гийн Монгол дахь оффис татан буугдсан ч компани нь 2000 он гартал байсан. Одоо Оюу толгойд ажиллаж байгаа С.Санждорж ганцаараа үлдсэн юм. С.Санждоржийн ганцаараа үлдэх болсон түүх нь өнөө хоёр лицензтэй холбоотой. BHP-гийн хувьд өнөө хоёр лицензээ бариад компаниа байлгаад байсан хэрэг л дээ. Ганц зорилго нь лицензээ зарах. Сергей хэд хэдэн биржээр хоёр жил гаруй явсны эцэст Торонтогийн бирж дээр Фрийдландтай таарч, өнөөх нь лицензийг нь худалдаж авсан түүхтэй юм. Фрийдланд тэр лицензийг худалдаж аваад Оюу толгой дээр юу хийсэн нь надаас хойшхи асуудал гэсэн үг. -Огт сонсоогүй түүх байна. Оюу толгойн С.Санждорж гэдэг хүнийг анхдагчдынх нь нэг, энэ төслийн амьд лавлах гэдгийг нь мэднэ. Таныг BHP minerals of Mongolia-д байхад С.Санждорж гуай ажиллаж байжээ? -Ажиллаж байсан. Анх Сергей бид хоёроос гадна нягтлан Сарангэрэл байсан юм. Дараа нь миний зүгээс санал болгож, Сергей Дъячков шийдвэр гаргаж ажилд авсан хүмүүс бол Мөнхбат, Гарамжав, С.Санждорж гурав. Д.Гарамжав гуайн бичсэн тайланг англиар орчуулах хэрэг гараад С.Санждоржид санал тавьж ажилд авч байлаа. Д.Гарамжав гуай тухайн үед түр гэрээгээр ажиллаж байсан л даа. С.Санждоржийг ажилд авсаны дараа Д.Гарамжав гуайтай үндсэн ажилтны гэрээ хийж байлаа. -Оюутолгойн амьд түүхүүдийг ажилд авч байжээ. Фрийдланд Сергей Дъячковоос лиценз авахдаа BHP-д ажиллаж байсан хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулсан болж таарав уу? -Тэгсэн. Жолооч, цэвэрлэгч гээд бүх ажилтныг ажилд нь үлдээсэн. Өнөө хүмүүс нь ч их сайн ажилласан. -Таны ярьсан түүх өрнөсөн 1990-ээд оны дунд үе бол ардчилалд шилжээд удаагүй хэцүү, хатуу цаг. Юмс ховор, хөгжил сул тэр үед барууны том компани орж ирээд хайгуул хийхээр сонин содон зүйлс их тохиолдож байсан нь тодорхой. Тэр түүхүүдээсээ яривал одоогийн уншигчдад сонирхолтой санагдах байх...? -Хайгуулын ангиа гаргахын тулд хүнс бэлдэхээс эхэлнэ шүү дээ. Тэр үед геологийн ангийнханд нормын шар айраг өгч явуулна. Нэг дор арван авдар шар айраг олдохгүй. Тухайн цагийн хамгийн том хүнсний зах нь “Далай ээж”. Нэг лангуунаас нэг авдар шар айраг гарвал их юм. Ямар сайндаа “Далай ээж” захынхан биднийг очихоор “Өнөөдүүл ирлээ, юмаа бөөгнүүлээрэй” гэцгээж байхав (инээв). Хүнс ч тийм элбэг сонголттой дэлгэр байгаагүй цаг. Хайгуулын ангийнхны хэрэглээ их өндөр. Тэр утгаараа кофе чихрээс эхлээд цуглуулах гэж нэлээд юм болдог байсан. Сергей маань Америкаас мишок, халбага, сэрээнээс эхлээд өчнөөн юм каргогоор авчирдаг байлаа. Геологичдыг явуулах машин гэхэд л суудлын бүсгүй. Тэр үед хуучны Оросын машинууд байсан юм. Суудлын бүсийг нь захаас олж ирж тааруулахаас эхлээд явдал суудал их гарна. -Хюго Даммет гэдэг нэр Оюу толгой төслийн түүхэнд тод үлдсэн. Та энэ хүнтэй хэр ойр байсан бэ? -Тийм ойр байгаагүй. Ганц хоёр удаа харилцах шаардлага гарч байснаас өөр түүх байхгүй дээ. Анх Монголд ирэхдээ хөдөө орон нутгаар машинаар явж байлаа. Монголын нутгаар явж үзмээр байсан гэсэн юм. За тэгээд тухтай сайн машины эрэлд гарлаа. Тухайн үед ГАЗ 66, УАЗ469, пургон л байсан. Ядаж ëанд-80 олчих юмсан гэж гүйгээд барсанүй. Арай гэж хоёр ширхэг Пажеро оллоо. Өнөө хоёр нь хэцүүхэн эд гэдэг нь харахад л илт. Тэглээ гээд өөр сонголт байхгүй. Олсон пажерондоо суулгаад явлаа даа. Би УАЗ-469-нд сууж явсан юм. Гэтэл Хюго Дамметын сууж явсан пажеро энүүхэн Ногоон довны цаана хүрээд зогсчихлоо. Мань эрийн царайнаас л “Ийм унаагаар яаж зургаан зуу гаруй км туулдаг юм” гэж дургүйхэн өнгө илэрхий. Сергейг загнаж байна шүү, бэлтгэлээ муу хийсэн энэ тэр гээд. Би ч тэссэнгүй “Таныг геологи хүн гэж бодсон чинь оффисоос хэтрэхгүй л нөхөр байж. Геологиуд үүнээс эс унаагаар явдаг улс. Танд авчирсан энэ машин бол манай улсаас олдож байгаа хамгийн сайн нь” гэсэншүү утгатай үг шидчихээд 69 рүүгээ ороод суучихлаа. Тэр үгийг сонсоод мань эр ч илүү юм хэлсэнгүй, аялал үргэлжилж билээ. Сүүлд нь тийм том үг хэлснээсээ болж ичиж байсан минь энэ хүнтэй холбоотой хоёр дахь дурсамж маань. Тэр аяллаас хойшхи дараагийн ирэлт нь л дээ. Нисдэг тэргээр явна гэсэн хүсэлт тавьсан байгаа юм. Гэтэл Хюго Даммендын суух нисдэг тэргийг шалгах тусгай хүмүүс Австралиас нисээд ирдэг байгаа. Тэр үед л би ямар том хүнтэй харилцаж байснаа илүү тод мэдэрсэн дээ. “Ийм том хүнд тийм үг хэлдэг мөн бөх зүрх ээ” гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байгаа юм (инээв). Одоо эргээд бодох нь ээ өрнийн том компаниудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны өндөр стандарт барьж ажилладгийн нэгээхэн илрэл нь, үнэ цэнтэй ажилтандаа яаж анхаардгийн том жишээ байж дээ гэж боддог юм. Ц.БААСАНСҮРЭН
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 21 Уул уурхайн 100 жилд зориулан бүтээсэн орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүхийг өгүүлсэн баримтат киноны нээлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-нд боллоо. Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбын санаачлага, ивээн тэтгэлгээр хоёр жилийн хугацаанд бүтсэн “Дэргэдэх уурхай дэвжих амьдрал” нэртэй уг баримтат киног СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал бүтээжээ. Тэрээр “Энэ бол уул уурхайн салбар үүсч хөгжсөний зуун жилийн ойд зориулж бүтээсэн дэлгэмэл баримтат кино. Өмнө нь олны хүртээл болсон дэлгэцийн бүтээлүүдэд улсын уурхайнуудын тухай л онцолдог байсан. Орон нутгийн уурхайнуудын тухай, тэр уурхайг удирдаж, тэр уурхайд ажиллаж яваа уурхайчдын тухай анхны бүтээлийг хийсэндээ баяртай байна. Ер нь хүмүүс уурхай гэхээр улсын томоохон уурхайнуудыг л мэддэг. Улс орны амьдралыг, гэрэл цахилгаан илч дулааныг том уурхайнуудаар төсөөлсөөр ирсэн. Гэтэл орон нутгийн уурхайнууд аймаг сумдын тэр олон айл гэр аж ахуйн нэгжүүдийг илч дулаанаар хангаж яваа. Ийм том өгөөжтэй уурхайнуудын аж ОРОН НУТГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫН ТҮҮХЭЭР баримтат кино бүтээв
Уул уурхайн сэтгүүл 22 байдлыг кинондоо харуулахыг зорьсон. Олон аймгаар явах хэрэгтэй болсон шүү. Хугацаа ч их орсон. Уул уурхайн салбарын зуун жилийн ойгоор орон нутагт ч бас ийм уурхай, тийм уурхайчид бий шүү гэдгийг харуулснаараа онцлог бүтээл болсон болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. “Дэргэдэх уурхай дэвжих амьдрал” баримтат киноны нээлтэд оролцсон хүмүүсийн нэг бол Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар. Тэрээр “Социализмын үед төрөөс орон нутгийнхаа нүүрсний хэрэгцээг хангая гэсэн бодлогын хүрээнд аймаг болгонд нүүрсний уурхай байгуулах төлөвлөгөө хэрэгжсэн. Хуучин цагт 18 аймаг байсан юм. 18 аймгийн 16-д нь орон нутгийн чанартай нүүрсний уурхай ажиллаж аймгийнхаа дотоод хэрэглээг хангадаг байлаа. Энэ уурхайнуудын зарим нь томорч улсын чанартай уурхай болсон түүхтэй. Зарим нь тодорхой нөхцөлийн улмаас хаагдсан. Эдгээр уурхайн онцлогийг харуулсан баримтат киног ахмад инженер Д.Дамба маань санаачилж бүтээлгэсэнд үнэхээр олзуурхаж байна. Уул уурхайн 100 жилийн ойн босгон дээр ийм кино хийнэ гэдэг бол маш чухал ач холбогдолтой. Монголд уул уурхайн салбар үүсч хөгжөөд зуун жил болсны эхлэл нь нүүрсний уурхай. Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авснаар манай салбарын түүх эхэлсэн. Нүүрсний уурхайнуудын хувьд улсын гал голомт болсон гэдгээрээ уул уурхайн салбарт тод байр суурь эзэлдэг. Монгол улс нүүрсний маш их нөөцтэй. Уламжлалт нүүрсний хэрэглээ ойрын хэдэн жилдээ лав байна. Мэдээж цаашдаа нүүрсний уурхайнуудаа өөр чиглэл рүү хөгжүүлэх шаардлага гарч ирэх нь тодорхой байгаа. Орон нутгийн нүүрсний уурхайн дэргэд том станц барьж дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага бий. Шахмал түлшний үйлдвэр барих хэрэгцээ ч байна” хэмээн ярилаа. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “Дэргэдэх уурхай дэвжих амьдрал” баримтат киноны нээлтэд ирсэн хүндтэй зочдын нэг байв. Түүний хэлсэн үгсээс “Жинхэнэ амьдрал дунд жирийн уурхай, энгийн уурхайчид Монгол улсын өнцөг булан бүрд илч гэрэл хэрхэн түгээж байгааг тод харуулсанд энэ бүтээлийн үнэ цэн оршиж байна. Энэ бүхнийг уул уурхайн салбарын зуун жилийн ойгоор цаг хорин минутын баримтат кино болгож дэлгэцэнд мөнхөлнө гэдэг маш онцгой ажил. Ийм онцгой бүтээлийг санааг гаргаж ажил болгосон Д.Дамбад талархах учиртай. Жирийн уурхайчны амьдралыг туулаад ирсэн энэ хүнийг би жинхэнэ уулын инженер, уурхайн дарга гэж боддог. Миний бие тээр жил дарга бол мэргэжил гэж хэлээд баахан шуугиан тарьсан түүхтэй. Дарга хийнэ гэдэг хэрийн хүний барах ажил биш шүү, манай Дамба бол даргын авъяастай хүн байгаа юм” гэсэн хэсгийг нь онцолъё. Хөшөөтийн уурхайн төлөөлөл болж киноны нээлтэд оролцсон Цэдэнбал “Уурхай маань томроод Монголын эдийн засгийн салбарт томоохон хувь нэмэр оруулж яваа. Яам маань 100 жилийн ойгоороо баримтат кино гаргаагүй байхад манай Д.Дамба ийм сайхан бүтээл санаачилсанд баярлаж байна. Уул уурхайн тоног төхөөрөмж ховор, хэцүү хатуу нөхцөлд ажиллаж, улсынхаа хүн амыг илч гэрлээр хангах үйлсэд хүчин зүтгэсэн орон нутгийн уурхайнуудын уурхайчдаараа бахархахгүй байхын аргагүй. Тэдний минь тухай ийм сайхан бүтээл гарсанд олзуурхаж сууна” хэмээн сэтгэлдлээ хуваалцсан юм. Д.Дамба: АРАВ ГАРУЙ АЙМГААР 6000 ГАРУЙ КМ ТУУЛЖ БАЙЖ КИНОГОО БҮТЭЭЛЭЭ “Дэргэдэх уурхай дэвжих амьдрал” баримтат киног санаачилж бүтээлгэсэн Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбаас кино бүтсэн түүхийг сонирхлоо.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 23 -Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор та бүхний бүтээсэн орон нутгийн нүүрсний салбарын уурхайнуудын талаарх баримтат кинонд олон хүн ам сайтай байна. Кино бүтээх болсон шалтгаанаа хуваалцаач? -Өмнө нь уул уурхайн 80, 90 жилийн ой болж байлаа. Тэгш ойнуудын үеэр ном, кино бүтээхэд төвийн хэдэн том уурхайг онцолдог байсан л даа. Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс Таван толгойн тухай өчнөөн бүтээл бий. Гэтэл орон нутгийн нүүрсний уурхайнхан гэж маш их ачаалал үүрдэг, орон нутгийг илч дулаанаар хангадаг уурхайчдын тухай бүтээл байдаггүй. Тийм учраас энэ киног бүтээлгэх санаа төрсөн юм. Зуун жилийн ойн үеэр орон нутгийн уурхайнхныг олон түмэнд таниулж ойлгуулъя гэж зорьж МҮОНРТВ-ийн сэтгүүлч Г.Золжаргалд санаагаа хэлэхэд дуртай хүлээж авсан. Тэгээд л одоогоос жил гаруйн өмнө кино хийх ажлаа эхэлсэн. Ковид гэх мэт шалтгаанаар тасалдсан ч ойн жилдээ багтаад бүтээж дууслаа. Г.Золжаргалын “Намуун зэт” студийнхэн энэ киног хийсэн. Хоёр машинаар арав гаруй аймгийн нийтдээ 6000 гаруй км замыг туулж зураг авалт хийжээ. -Кинонд багтсан уурхайнуудыг ямар шалгуураар сонгосон бэ? -Би залуу насандаа Дундговийн ЦагаанОвоогийн нүүрсний уурхайд ажиллаж байсан л даа. Тэр утгаараа орон нутгийн уурхайн зовлон бэрхшээл, сайн сайхан, ер бүгдийг нь мэднэ. Хүн мэддэг юмаа сайн хийнэ гэдэг утгаар энэ сэдвийг барьж авсан хэрэг. Намайг Цагаан-Овоогийн уурхайд байх үед ажиллаж байсан уурхайнуудыг голлож оруулсан. Нүүрсний уурхайг бүгдийг нь тооцвол зуу давна. Тэр болгоныг багтаана гэвэл барагдахгүй. Тийм учраас социализмын үеэс өнөөдрийг хүртэл орон нутгийн ард иргэдийг, аймгийн төвийн уурын зуухыг илч нүүрсээр хангаж яваа компаниудыг сонгосон. Түүхэн кино гэдэг утгаар нь орон нутгийн нүүрсний уурхайн ажил амьдралтай холбоотой бүх салбар, компани байгууллагыг ч оруулсан. Тухайн үед үйл ажиллагаагаа явуулж байсан Түлш эрчим хүчний үйлдвэрийн яам, түүний харъяа Нүүрсний үйлдвэрийн нэгдэл, Эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Уурхайн барилгын трест, Уулын цэрэгжүүлсэн аврах анги гэх мэт байгууллагын төлөөллөөс ярилцлага, сэтгэгдэл авч кинондоо онцоллоо. Орон нутгийн нүүрсний уурхайнууд нүүрсийг хэрэглэгчдэд хүргэдэг авто тээврийн жолооч нараас хүртэл ярилцлага авсан. -Кинонд багтсан хамгийн олон жилийн түүхтэй газар гэвэл ямар уурхай шууд байна? -Хамгийн тод жишээ гэхэд Адуун чулууны уурхай байна. Манай кинонд орсон Адуунчулууны нүүрсний уурхай бол Монголын хоёр дахь нүүрсний уурхай. Үүсч байгуулагдсанаараа Налайхын дараа орох нүүрсний уурхай гэсэн үг. -Үйл ажиллагаа нь зогссон уурхайнуудаас нэрлээч? -Орон нутгийн нүүрсний уурхайн түүхэнд Увс аймгийн Хүдэн, Явар, Баянмод, ГовьАлтайн Цахиурт, Мааньт, Дорнодын Баянбулаг, Хөөт, Баянцогт, Сүхбаатарын Өлзийт, Бумбат, Дорноговийн Адаг, Хамар-Ус, Алаг тогоо, Дундговийн Өвдөгхудаг, Хөөтийн хонхор, Хөвсгөлийн Эгийн гол, Сэлэнгийн Улаан-Овоо зэрэг нүүрсний уурхайнууд ажиллаж байсан түүхтэй. Хаагдсан тухайд гэвэл нөөц нь дууссан, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэх мэт олон шалтгаан бий.
Уул уурхайн сэтгүүл 24 “Монголын эдийн засагт ашигт малтмалаас хараат байдал: тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдэвт хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Туушин зочид буудлын хурлын танхимд өрнөсөн юм. Б.Түвшинтөгс: “Тэг ковид” бодлого уул уурхайн экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй Уул уурхайн салбарын хувьд Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг, тодруулж хэлбэл ДНБний дөрөвний нэг, нийт экспортын 80 гаруй хувь, төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг салбар гэдгээрээ бусад салбараас тод ялгаатай. Хурлын эхэнд доктор Б.Түвшинтөгс түүхий эдийн зах зээл болон Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавив. Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг тэрбээр илтгэлийнхээ эхний хэсэгт макро эдийн засгийг тоймлолоо. Эдийн засгийн өсөлт гурван улирлын дараа эерэг гарч, 2022 оны II улиралд 6.3 хувьд хүрснийг Б.Түвшинтөгс тодотгов. Гэсэн ч бодит ДНБ-ний өсөлт 2019 оны түвшнээс доогуур байгаа аж. Ковид цар тахалтай холбоотой хязгаарлалт арилсан нь аялал жуулчлалын салбарыг идэвхижүүлсэн бол уул уурхайн салбар 18.2 хувиар агшсан дүнтэй гарч. Шалтгаан нь боомтын үйл ажиллагаа саатаж, уул уурхайн түүхий эдийн экспорт удааширснаас үүджээ. Цэвэр экспортын алдагдал хоёр дахин өссөн гэх тоог тэрээр онцлов. Хилийн боомтын хязгаарлалт үргэлжлэн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт саатаж, улмаар уул уурхайн компаниуд олборлосон нөөцөө хадгалж байгаа нь хөрөнгө оруулалт ихээр шаардагдахад хүрснийг илтгэгч дурдаж байв. 2022 оны есдүгээр сард инфляци 13.8 хувьд хүрсэний гол шалтгаан нь хүнс болон түлш шатахууны үнийн өсөлт байж. Хил гаалийн саатлаас шалтгаалсан нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, сүүлийн хоёр жилд төрөөс хэрэгжүүлсэн хөнгөлөлттэй зээл, халамжийг нэмэгдүүлсэн төсөв, мөнгөний тэлэх бодлого ч нөлөөлжээ. Гэсэн ч инфляци ийнхүү өсч байхад бодит цалин 2020 оны түвшнээс доогуур байгааг Б.Түвшинтөгс онцлов. Нэрлэсэн цалин 2015 оныхоос 77,8 хувиар нэмэгдсэн ч бодит цалин 14,6 хувиар л өссөн байна. 2022 оны II улирлын байдлаар 2020 оны түвшинтэй харьцуулахад бодит цалин 1 хувиар бага гэсэн тоог ч Б.Түвшинтөгс доктор дуулгалаа. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.8 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлсэн гэж илтгэгч дурдлаа. Бодлогын хүү 2017 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрсэн, Засгийн газрын өр 5.2 хувь өссөн гэх мэт онцлох эрсдлүүдийг тэрээр илтгэлдээ онцолсон юм. Хятадын “Тэг ковид” бодлогын нөлөө, урд хилийн хязгаарлалтын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасарч, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, түүхий эдийн нийлүүлэлтийн тасралттай холбоотой үйлдвэрлэлийн бууралт, үнийн өсөлт үргэлжлэх, Хятадын эдийн засгийн өсөлт саарснаас түүхий эдийн эрэлт буурах эрсэлтэй хэмээн тэрээр үзэж байна. Бас нэг гадаад эрсдэл нь Украйн-Оросын дайн гэдгийг илтгэгч тодотгов. Үүнээс болж түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт үргэлжилж, хойд хилээр нэвтрэх импортын барааны саатал гарах эрсдэл бий аж. Үнийн өсөлт ганц Монголын биш дэлхийн асуудал болсныг Б.Түвшинтөгс “ЭДИЙН ЗАСАГТ АШИГТ МАЛТМАЛААС ХАРААТ БАЙДАЛ: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЗӨВЛӨМЖ” ХУРАЛ БОЛЛОО
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 25 илтгэлдээ онцолсон. Дэлхийн үнийн өсөлттэй холбоотойгоор гадаад улсууд дахь бодлогын хүү өсөж, Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах, санхүүжилтийн өртөг ихсэх, төгрөгийн ханш сулрах, импортын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой инфляцийн өсөлт түвэг учруулж мэдэх төлөвтэй байгаа гэнэ. Гадаад эрсдлээс гадна дотоод эрсдлээ ч тооцох учиртайг илтгэгч анхааруулав. Төсвийн алдагдал, Засгийн газрын өр асар өндөр хэвээр яваа, инфляцийн хурд буурч байгаа ч өндөр хэвээр цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа, хилийн хязгаарлалтын улмаас импорт тасалдаж, хүнсний бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн орцын үнэ өссөн ч бодлогын орон зай хумигдаж буй гэх мэт хэд хэдэн эрсдэл түүний илтгэлээс анхаарал татав. З.Манлайбаатар: Уул уурхайн салбар дахь татварын хувь бага биш Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн З.Манлайбаатар “Уул уурхайн салбарын гэрээ ба татвар”- ыг онцоллоо. Тэрбээр Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд татварын ямар урамшуулал шаардлагатайг тодорхойлохыг зорьжээ. 2018 оны байдлаар нийт 35 гэрээ нээлттэй байсан бол 2022 онд 932 гэрээ www.iltodgeree.mn дээр бүртгэлтэй байгаа аж. Илтгэгч “Гэрээ бол эзэн орон хүртэх ашгаа нэмэгдүүлэх нэг арга юм. Эзэн орны хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхдээ төсвийн орлого, Засгийн газрын эзэмшил, дотоодоос бараа, үйлчилгээ худалдан авах, дэд бүтэц хөгжүүлэх бас бусад нийгмийн асуудлыг шийдэх байдаг. Орон нутгийн оролцоог хангах нь их чухал. Олон улсын байгууллагуудын тогтоосон стандартууд болох НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Тусгай төлөөлөгчдийн газраас гаргасан хариуцлагатай гэрээний зарчмуудад анхаарал хандуулж, тухайн төсөлд шууд ба шууд бусаар өртөх орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх, тэдгээр иргэдийг олж тодорхойлох, ямар хэмжээтэй нөлөөлөлд хэрхэн өртөж байгааг гүнзгийрүүлэн судлах учиртай. Жишээ нь Гватемалын Glamis төсөл орон нутгийн иргэдтэй хамтарсан зөвлөл байгуулсан байдаг. Монголын жишээ гэвэл Оюутолгойд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тусгасан байгаа. Оюу толгой ХХК Өмнөговь аймаг, түншлэгч сумдтай хамтын ажиллагааны гэрээг 2015 онд байгуулсан. Орон нутгийн дэвшүүлсэн төсөл хөтөлбөрийг дэмжихэд зориулж, Хөгжлийг дэмжих санд жил бүр 5 сая ам, доллар төвлөрүүлдэг. Нийгмийн болон байгаль орчны асуудлуудад ус чухал байр суурь эзэлнэ. Усны ашиглалт, бохирдох эрсдэл бол нийтлэг тулгардаг асуудал. Компаниуд боловсруулах шатанд усыг дахин ашиглах, ууршилтыг багасгах замаар усны алдагдлыг бууруулах, ус ховор нутагт усны ашиглалтыг аль болох бууруулах, ус цэвэрлэх байгууламжид хөрөнгө оруулах шаардлагатай” хэмээн онцлов. Гэрээ ба татварын талаар анхаарах асуудлуудыг З.Манлайбаатар “Гэрээнд оролцогч бүх талын зөвшилцлийг хангах, уул уурхайн гэрээний нэгдсэн жишиг загвартай
Уул уурхайн сэтгүүл 26 болох, төслүүдийн хэрэгжилтийг хангах нэгдсэн платформ шаардлагатай. Уурхайн гол төслөөс дэд бүтэц, нийгмийн асуудлууд, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөг өөр өөр хуулиар зохицуулж байгаа. Нэгдмэл хандлагаар авч үзэх шаардлагатай. Уул уурхайн салбар дахь Монгол Улсын татварын ачаалал бага биш” хэмээн дүгнэлээ. Монгол Улсын хувьд татварын орчноос илүү бодлогын тогтворгүй байдал, бизнесийн орчны сул хөгжил л уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг сааруулах нөлөөтэй байгаа гэнэ. Засгийн газар бодлогоо бизнесийн орчныг сайжруулахад чиглүүлэх, бодлогын орчноо тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр дүгнэсэн юм. Ц.Энхсайхан: Нийгмийн лицензээ авч чадахгүй байгаа нь уул уурхайн гол эрсдэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ц.Энхсайхан олборлолтын нийгмийн зөвшөөрлийн асуудлыг хөндсөн нь анхаарал татав. Тэрээр “Олборлолтын нийгмийн зөвшөөрөл буюу (Social License to Operate) нь Монголын уул уурхайн салбарын оролцогч талууд болон олон нийтэд шинэ ойлголт. Гэсэн ч нийгмийн зөвшөөрөл нь ямар нэг хэлбэрээр үргэлж байсаар ирсэн. Нийгмийн зөвшөөрөл албан ёсоор цаасаар баталгааждаггүй. Түүнийг нэг цагт авч чадсан ч алдагдахгүй гэх баталгаа ч байдаггүй. Уул уурхайн салбарын нэг гол эрсдэл нь нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байгаа явдал юм. Социалист нийгэмд, шилжилтийн үед уул уурхайн компаниуд нийгмийн зөвшөөрөл авах шаардлагагүй эсвэл тоолгүй орхидог байсан бол одоо уг зөвшөөрлийг авах нь зайлшгүй чухал хүчин зүйл болсон. Монголд нийгмийн зөвшөөрлийг орхигдуулсан, дутуу хандсанаас эрсдэлд орсон жишээ олон бий. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд итгэлийг нь олж авах хэрэгтэй. Компанид итгэх иргэдийн итгэл нь тухайн компани хэр нээлттэй, шийдвэр гаргахдаа иргэдийг оролцуулдаг эсэхээс ихээхэн хамаардаг” хэмээн тодотголоо. Б.Нямбаатар: Нүүрс, төмрийн хүдрийн борлуулалт бэрхшээл ихтэй байна Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Б.Нямбаатарын “Уул уурхайн салбарын нэмүү өртгийн сүлжээ, түүхий эдийн маркетинг, борлуулалт” сэдэвт илтгэл анхаарал татахуйц кейс олонтой байв. Нүүрсний экспортын хувьд олон асуудал бийг тэрээр онцолжээ. Ихэнх компани нүүрсээ Хятадын жижиг, дунд хэмжээтэй зуучлагчаар дамжуулж борлуулдаг, авто замаар өртөг ихтэй тээвэрлэдэг, нүүрсний экспортын үнэ маш их зөрүүтэй байдаг, нэг ордоос экспортолж буй бүтээгдэхүүний боруулалт ч асар зөрөөтэй, боомт орон нутгийн учраас Хятадын орон нутгийн захиргаа гааль, тээврийн хураамжийг гэнэт нэмдэг гэх мэт цөөнгүй асуудал бийг Б.Нямбаатар онцоллоо. Төмрийн хүдрийн экспортын тухайд гол бэрхшээл нь АМНАТ тооцох жишиг үнэ гэнэ. Мөн төмөр замын дотоодын тариф өндөр гэсэн бэрхшээл ч бий аж. Б.Нямбаатар илтгэлийнхээ төгсгөлд “Нүүрс, төмрийн хүдрийн экспортлогчид борлуулалтын явцад илүү их бэрхшээлтэй тулгарч байна. Үндсэн шалтгаан нь тээвэр, логистикийн асуудал. Түүхий эдийн арилжааны арга хэлбэр хоцрогдсон гэсэн зовлон бас бий” хэмээн онцлов. Ихэнх компани нүүрсээ Хятадын жижиг, дунд хэмжээтэй зуучлагчаар дамжуулж борлуулдаг, авто замаар өртөг ихтэй тээвэрлэдэг, нүүрсний экспортын үнэ маш их зөрүүтэй байдаг, нэг ордоос экспортолж буй бүтээгдэхүүний боруулалт ч асар зөрөөтэй, боомт орон нутгийн учраас Хятадын орон нутгийн захиргаа гааль, тээврийн хураамжийг гэнэт нэмдэг гэх мэт цөөнгүй асуудал бийг Б.Нямбаатар онцоллоо. Төмрийн хүдрийн экспортын тухайд гол бэрхшээл нь АМНАТ тооцох жишиг үнэ гэнэ. Мөн төмөр замын дотоодын тариф өндөр гэсэн бэрхшээл ч бий аж. Б.Нямбаатар илтгэлийнхээ төгсгөлд “Нүүрс, төмрийн хүдрийн экспортлогчид борлуулалтын явцад илүү их бэрхшээлтэй тулгарч байна. Үндсэн шалтгаан нь тээвэр, логистикийн асуудал. Түүхий эдийн арилжааны арга хэлбэр хоцрогдсон гэсэн зовлон бас бий” хэмээн онцлов.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 27 А.Ундрахтамир Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Мөн хаягдлын далангийн геотехникийн нөхцөл, тогтвортой байдал бүрэн хангагдаагүйгээс жилд 1-2 их бага хэмжээний далан задарч (1955-2010 оны хооронд нийт 105 далан задарсан) нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учруулжээ 2. Эрдэнэтийн-Овоо ордын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуй 1978 онд тухайн үеийн ЗСБНХУ-ын Механобр институтын зураг төслөөр баригдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ашиглалтын хугацаа, үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлын өсөлт зэргээс хамааран элсэн талбайн хэмжээ тасралтгүй нэмэгдсэн нь үйлдвэрийн эргэлтийн усан хангамжийн найдвартай ажиллагаа М.Гантулга Баяжуулах үйлдвэрийн шинэ техник, технологи хариуцсан инженер М.Отгон Баяжуулах үйлдвэрийн дарга ОРШИЛ Баяжуулах үйлдвэрийн хүдэр баяжуулах технологийн хаягдал (эдийн засгийн ач холбогдолгүй ядуу агуулга бүхий материал) булингыг тээвэрлэх, хураах, эргэлтийн усыг нөөцлөн технологид эргүүлэн ашиглах үүрэг бүхий нэн чухал дамжлага нь хаягдлын аж ахуй юм. Дэлхийн өсөн нэмэгдэж буй металлын хэрэгцээ, агуулга багатай, нийлмэл найрлагатай эрдэс түүхий эдийг ашиглах шаардлага зэргээс хамааран баяжуулах үйлдвэрүүдийн хүчин чадал тогтмол нэмэгдсэнээр боловсруулах технологиос гарах хаягдлын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Зөвхөн 2021 онд дэлхий дээр эрдэс боловсруулалтын технологийн хаягдал 9 тэрбум тонн-д хүрч цаашид ч өсөн нэмэгдэх хандлага нь цэвэр усны хэрэглээ, байгаль орчны асуудлуудыг улам хүндрүүлсээр байна 1. 1-р зураг. Эрдэс боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын өсөлт Б.Октябрь Баяжуулах үйлдвэрийн шинэ техник, технологи хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДЛЫН АЖ АХУЙН АШИГЛАЛТ, ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ
Уул уурхайн сэтгүүл 28 доголдох, байгалийн цэвэр усны зарцуулалтыг өсгөх нөхцөл үүсгэснээс гадна цагаан тоостой холбоотой байгаль орчны асуудалд хурцаар тавигдаж байна. Хаягдлын аж ахуйн ашиглалт, хэтийн төлөвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг далангийн тогтвортой байдал, ус ашиглалт, байгаль орчин, шинэ хаягдлын аж ахуйн төлөвлөлт гэсэн сэдвүүдийн хүрээнд энэхүү судалгааг авч үзлээ. Хаягдлын аж ахуйн өнөөгийн байдал Хаягдлын аж ахуй нь Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологийн хаягдлыг технологид эргүүлэн ашигладаг (2-р зураг). Ордын ашиглалтын хугацаанд нийт 936 сая тонн хаягдал элс хуримтлуулсан 105 метрийн өндөр далан (15-р далангийн хярын өндөр далайн төвшнөөс дээш 1305 метр) бүхий гидротехникийн I ангиллын байгууламж бий болсон. Хүдэр боловсруулах хүчин чадлын өсөлтөөр сүүлийн 15 жилийн хугацаанд хаягдлын аж ахуйн элсэн талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдэж өнөөгийн байдлаар 15.0 км кв талбайг хамарч байна. (3-р зураг). Хаягдлын далангийн тогтвортой байдал Дэлхийн практикт далангийн задралын 2-р зураг. Хаягдал тээвэрлэх, эргэлтийн ус ашиглах технологийн зарчмын схем. 3-р зураг. Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалт ба хаягдлын аж ахуйн талбайн өөрчлөлт. (боловсруулсан хүдрийн 98%) 27-30% орчим хатуугийн агуулгатай булинга хэлбэрээр тээвэрлэн 3-8км зайд, зориулалтын талбайд хурааж, усыг цөөрөмд тунгаан хуримтлуулж, улмаар ус цуглуулах худгаар дамжуулах шалтгааныг тодорхойлон далан барих олон улсын дүрэм, журам, стандартуудыг нарийвчлан боловсруулж мөрдөх болсон. Эдгээрээс доорх стандартуудыг орчин үеийн жишиг уул уурхайн компаниуд хаягдлын аж ахуйн ашиглалтын явцад
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 29 мөрдөн ажиллаж байна. • ANCOLD-2016 (Авсралийн том далангийн үндэсний зөвлөлийн боловсруулсан стандарт) • CDA (Канадын далангийн холбооны боловсруулсан стандарт) • GISTM (Хаягдлын аж ахуйн олон улсын менежмент) Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далангийн зураг төслийг, зохиогчийн хяналтын хамтаар ОХУ-ын “Механобр инженеринг” компани гүйцэтгэж ирсэн бол далангийн тогтвортой байдалд “Уральский государственный горный университет” 1990 оноос хөндлөнгийн хяналт тавих болсон. Хаягдлын далан барих 3 үндсэн зарчим байдгаас манай тохиолдолд анхдагч далангаас дээш “ахиулан барих” (Upstream) зарчмыг хэрэглэсэн нь дэлхийн практикт хамгийн эрсдэлтэйд тооцогдож байна (4-р зураг). инженер геологийн судалгаагаар газар хөдлөлийн аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүй цаашид далан барихад нэмэлт судалгаа шаардлагатай гэж дүгнэсэн. Эдгээр судалгааны ажлууд нь далангийн тогтвортой байдал, цаашдын ашилалтын түвшинг бүрэн тодорхойлоогүйгээс гадна шаардлага нь өндөрсөж, тасралтгүй шинэчлэгдэж буй дээрх олон улсын стандартуудад нийцэх эсэх нь эргэлзээтэй байна. Мөн өргөтгөл шинэчлэлийн төслүүдийн үр дүнд хүдэр боловсруулах хүчин чадал 38 сая тн/жил-д хүрэх боломжтой болсон ба 2024 онд 40 сая тн/ жил-д хүргэхээр төлөвлөсөн нь 2018 онтой харьцуулахад хүчин чадал даруй 30 гаруй хуваарь өсөх, улмаар хаягдлын аж ахуйн 1 далангийн (5 метр өндөр) ашиглалт 2.5-3 жил болж буурах нөхцөлийг үүсгэнэ. Энэ нь хаягдлын далангийн тогтворжилт цаашдын ашиглалтын хугацаанд хэрхэн нөлөөлөхийг тооцоолох зайлшгүй шаардлагатайг харуулж байна. 4-р зураг. Хаягдлын далангийн төрөл. Хаягдлын далангийн тогтвортой байдал болон цаашдын ашиглалтын түвшинг тодорхойлсон дараах судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Үүнд: • 1997-1998 онуудад хийгдсэн инженер геологийн судалгаагаар 1320 метр хүртэл ашиглах боломжтойг тодорхойлсон. • 2016 онд Чехийн Геомин компанийн инженер геологийн судалгаагаар ХАА-н даланг 1335 метр хүртэл ашиглах боломжтой гэж үзсэн. (Тооцоог 1997 оны Европын стандартаар хийсэн боловч цөөн цооногийн үр дүнг ашигласан нь төлөөлөх чадварыг бууруулсан.) • 2019-2020 он ОХУ-ын Зарубежгеологи компаний 0.2 0.25 0.3 0.35 0.4 0.45 0.5 0.55 1 1.5 2 2.5 3 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 Цэвэр усны хувийн зарцуулалт, м3/т Эргэлтийн усны хувийн зарцуулалт, м3/т Он Эргэлтийн усны хувийн зарцуулалт, м3/т Цэвэр усны хувийн зарцуулалт, м3/т 5-р зураг. Эргэлтйн болон цэвэр усны хувийн зарцуулалт Ус ашиглалт Элсэн талбайн өсөлтөөс шалтгаалан цөөрөмд ус хуримтлах явц улирлын шинж чанартай удаашрах, ууршилт, шүүрэлт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байгаа нь баяжуулах
Уул уурхайн сэтгүүл 30 үйлдвэрийн 1 тн хүдэрт зарцуулах байгалийн цэвэр усны хэмжээг сүүлийн 10 жилд 20-30 хувь нэмэгдүүлэхэд хүргэсэн гол сөрөг хүчин зүйл болж байна (5-р зураг). Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг хураах, ус ашиглалтыг сайжруулах дэвшилтэт технологиуд нэвтрүүлэх талаар олон тооны туршилт судалгаа багагүй хийгдсэн байдаг. Үүнээс 2018 онд “Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх хатуу хаягдалд шилжүүлэх” сэдэвт судалгааны ажлын хүрээнд АНУ-ын FLSmidth компанийн лабораторид хаягдлын дээжийг илгээж, туршилтууд явуулсан. Туршилтын үр дүнгээр хаягдлыг 60 хувийн хатуугийн агууламжтай болтол өтгөрүүлж, 100мг/л> цэвэршилт бүхий халианы ус гаргаж авах боломжтойг тогтоосон. Энэ туршилтын үр дүн 2020, 2021 онуудад “Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх” техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн туршилтуудаар батлагдсан. Дээр дурдсан ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологийн шийдлийг өөрийн үйлдвэрийн онцлог, өнөөгийн системд уялдах байдал, ирээдүйд өсөн нэмэгдэх хүдэр боловсруулах хүчин чадал зэргийг тооцож дараах байдлаар боловсруулсан (6-р зураг). Үүнд: 1. Жилийн 40 сая тонн хаягдал өтгөрүүлэх хүчин чадал бүхий 80 метрийн диамертэй өндөр хурдны 2 өтгөрүүлэгч суурилуулах. 2. Өтгөрүүлэгчийн халиагаар нийт усны 80%-ийг тохируулах усан сангаар дамжуулан үйлдвэрт эргүүлэн ашиглах. 3. Өтгөрсөн хаягдлыг (60 хувийн хатуугийн агууламж бүхий) булингын шинэ насосын станцаар дамжуулж, одоогийн ашиглаж буй хаягдлын элсэн санд хураах. 4. Элс хураах талбайгаас нийт усны 5-10%- ийг одоогийн эргэлтийн усны насосны станцыг ашиглан татаж авах. Технологийн шийдэл нь өнөөгийн хэрэглэж байгаа шугам хоолой тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн ашиглах боломжийг олгохоос гадна их хэмжээний эргэлтийн усыг бага зардлаар тээвэрлэх нөхцөлийг харгалзан өтгөрүүлэгчийн байршлыг сонгосон. Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтэрснээр сэлбэн хэрэглэх цэвэр усны хэмжээг багасгах ба далангийн тогтворжилт сайжирдаг нь олон улсын практиктаар батлагдсан. Хаягдал булинга дахь усны хэмжээг бууруулснаар далан задрах эрсдэл, түүнээс үүдэх эдийн засгийн болзошгүй хохирлын тодорхойлсон үзүүлэлтийг 7-р зурагт харуулав. Байгаль орчин Хаягдлын далангаас үүсэх тоосжилт нь хүрээлэн буй орчин, ард иргэдийн аж амьдрал эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлдэг нь бидний тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Далан өндөрсөхөд задгай элсэн талбайд салхины хурд ихэсч, тоос дэгдэлт нэмэгдэх нэг гол шалтгааныг бий болгодог. Тоосжилтыг бууруулах зорилгоор олон хэлбэрийн аргуудыг хэрэглэдэг ч үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн хувьд далангийн тогтворшил, технологид сөргөөр нөлөөлдөг зэрэг 6-р зураг. Хаягдал өтгөрүүлэх технологийн зарчмын схем
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 31 шалтгаануудаас практикт бүрэн хэрэглээг олоогүй билээ. Өнөөгийн байдлаар хаягдал булингад флокулянт урвалж нэмж фракцийн ялгарал үүсэхээс сэргийлэн гадаргуугийн барьцалдах бат бэх чанарыг сайжруулах, хөвүүлэн баяжуулах технологид сөрөг нөлөөгүй полимер урвалж цацан хатуу гадаргуу үүсгэх зэрэг аргуудыг хэрэглэн хаягдлын аж ахуйн хуурай талбайн 80 гаруй хувь тоос дэгдэлтийг хумьсан хэдий ч үлдсэн талбайгаас улирлын шинж чанартай тоос босох асуудал хэвээр байсаар байна. 7-р зураг. Далангийн тогтвортой байдал, эрсдлийн түвшин хаягдлын төрлөөс хамаарах нь Ашигласан ном зүй 1. The environmental impact of copper production in the global supply chain, Syracuse University, 2019 2. По следам катастрофы в Бразилии. Чем чревато пренебрежение безопасностью хвостохранилищ, Геоинфо журнал, 2020, 3. Towards zero harm, Compendium of papers prepared for the global tailings review, 2020 4. Проект экплуатации хвостохарнилища, Механобр инженеринг. 5. Исследование физико-механических характеристик намывных отложений для математического моделирования и для определения наивысшего предела высоты дамбы хвостохранилища ОФ, Геомин, 2016 6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйн талбайн инженер-геологийн судалгаа, Зарубежгеолог, 2021 ДҮГНЭЛТ • Хаягдлын далангийн тогтвортой байдал, цаашдын ашиглалтын түвшинг олон улсад мөрдөгдөж буй стандартуудад нийцүүлэн тогтоох нь үйлдвэрийн стратегийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. • Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх технологийг нэвтрүүлснээр эргэлтийн усан хангамжийн найдвартай ажиллагаа хангагдах, ус ашиглалт сайжрах, эргэлтийн усыг бага энерги шингээлтээр богино зайд тээвэрлэх, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зэрэг олон талын эерэг үр дагавар дагуулна. • Өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хүчин чадал болон өнөөгийн хаягдлын аж ахуйн ашиглалт зэргээс дүгнэхэд шинээр хаягдлыг аж ахуйг төлөвлөх, түүнтэй холбоотой иж бүрэн инженерийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг орчин үеийн олон улсын стандартын дагуу гүйцэтгэж, ойрын 5 жилийн хугацаанд барьж байгуулах зайлшгүй шаардлага байгааг онцгойлон тэмдэглэж байна. • Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэх хөгжлийн чиг хандлагад үндэслэн тэдгээрийг шинээр барихдаа зураг төслийн шатнаас эхлэн хаягдал хадгалах, хураах гидро байгууламжид тавигдах шаардлагыг олон улсад хэрэглэдэг стандартуудын дагуу гүйцэтгэх хууль эрх зүйн орчинг салбарын удирдах байгууллагууд бодлогодоо тусган боловсруулахад анхаарлаа хандуулах нэн чухал шаардлагатай байна.
Уул уурхайн сэтгүүл 32 Уул уурхай, барилга зам гүүр, аж үйлдвэрлэлийн салбарт зориулсан хүчин чадал, бүтээмж өндөртэй асар том овор хэмжээтэй бульдозер үйлдвэрлэх хэд хэдэн оролдлого өмнө нь гарч байсан. Гэвч том бульдозер үйлдвэрлэх зардал хэт өндөр, ажлын бүтээмж бага, засвар үйлчилгээ ба ашиглалтын зардал өндөр гээд эдийн засгийн хувьд ашиггүй үр дүн гардаг. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй хүнд машин техникүүдийг хамгийн том, хамгийн хүчтэй, хамгийн бүтээмж өндөр гэх мэтээр техникийн үзүүлэлтүүдээр нь шалгаруулан жагсаах тохиолдол бий. Түүний дагуу гинжит бульдозерыг овор хэмжээ хүндийн жин, хөдөлгүүрийн хүчин чадал, ажлын бүтээмж, найдвартай ажиллагаа, олон талт үйл ажиллагаа, зардал ба үнэ өртөг, эдийн засгийн ашигт ажиллагаа гээд олон шалгуур үзүүлэлтүүдээр үнэлэж дүгнэн жагсааж болох юм. Бульдозерын үндсэн үүрэг бол трактор дээр суурилагдсан түрэх хусах төхөөрөмжүүдийн тусламжтайгаар газрын гадарууг тэгшлэх мөн овоолго шороог түрж зайлуулах үйл ажиллагаа байлаг билээ. Манай гараг дээрх хамгийн том бульдозерын тухай танилцуулахаас өмнө бульдозерын үүсэл хөгжлийн тухай мэдээлэл хүргэе. Бульдозер үйлдвэрлэсэн түүх: Анх 1886 оны үед том калибрын гар бууг бульдозер гэж нэрлэж байсан үе бий. 1800-аад оны сүүлээр дурын түлхэх хүчийг бульдозер гэж ойлгох болсон байна. Нэлээд хожуу 1929 оноос тракторыг тусгайлан тоноглож шороо түрэх хутга суурилуулан барилгын салбарт газар шорооны ажилд ашиглах болсноор түүнийг бульдозер гэж нэрлэх болжээ. Анхны бульдозерууд хэт том овор хэмжээтэй, хүч ихтэй, маш их дуу чимээ гаргадаг учир бараг хоч нэр болгон бульдозер гэж нэрлэсэн байж болох юм. Орос хэлэнд 1950- иад онд энэ үг орж ирсэн (to bulldoze — Англи хэлний газрын хөрсийг эвдлэх сэндийлэх гэсэн утгатай үг). Бульдозерийн бий болсон анхны алхам бол трактор зохион бүтээсэн явдал гэж үздэг. Английн зохион бүтээгч Уильям Говард 1850- иад онд газар хагалах үйл ажиллагаанд уурын хөдөлгүүрт тэрэг ашиглах санааг анх сэдсэн Манай гариг дээрх ХАМГИЙН ТОМ бульдозерууд
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 33 байна. Их Британид XIX зууны сүүлийн хагас гэхэд бараг 2000 тийм газар хагалагч уурын хөдөлгүүрт машин ажиллаж байсан гэдэг. Орос оронд анхны гинжит тракторыг Никольское Саратов мужийн тариачин эр Федор Блинов угсарсан ба тэдгээрийг 1879 онд төмөр замгүй (рельсгүй) замаар ачаа тээвэрлэх вагон гэсэн нэрээр патент авсан байдаг. Энэ машин нь 20 морины хүчтэй уурын хөдөлгүүрээр ажилладаг байсан ба хөдөө аж ахуй аж үйлдвэрийн салбарт ашиглахад тохиромж муутай хөдөлгөөн удаан хэт том овор хэмжээтэй байсан юм. Хамгийн анхны аж үйлдвэрийн зориулалттай уурын хөдөлгүүрт гинжит тракторыг (трактор Холта) 1904 онд АНУ үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс гадна анхны бензинээр ажиллах дотоод шаталтын хөдөлгүүрт гинжит тракторыг 1906 онд үйлдвэрлэсэн байна. Америкийн инженер Даниель Бест, Бенджамин Хольт нар 1921 онд «Caterpillar» компанийг үүсгэн байгуулж трактор дээр шинээр түрэгч төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэж эхэлснээр бульдозерын үүсэл хөгжил эхэлсэнд тооцдог. Түүнээс хойш 1931 онд аж үйлдвэрлэлийн зориулалттай дизель хөдөлгүүрт гинжит трактор буюу бульдозер үйлдвэрлэж эхэлсэн. Тэр үеэс хойш бульдозер нь хэлбэр загвар, овор хэмжээ, даац жин, техник технологийн хувьд маш хурдацтай дэвшин хөгжиж ирсэн бөгөөд тэр тусмаа дэлхийн нэгдүгээр дайны дараа бүр ч илүү хурдацтай хөгжин дэвшиж илүү сайжирсан байдаг. Энэ огцом хөгжил дэвшлийн үед бульдозерын гидродинамик, гидростатик явах эд ангиуд ,гидравлик дамжуулгын систем, гидравлик өргөх төхөөрөмж, удирдлагын мэдрэгч төхөөрөмжүүд зохион бүтээгдэн улам боловсронгуй болсон байна. Эдгээр үндсэн тулгуур өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бульдозерын бусад эд анги техник үзүүлэлтүүд улам боловсронгуй болж хөгжиж дэвшин сайжирч ирсэн түүхтэй. Авaрга том овор хэмжээтэй бүтээмж өндөртэй бульдозеруудыг барилга, зам гүүр, уул уурхай, ой мод боловсруулалт, цэрэг батлах хамгаалах гээд олон салбарт ашиглах боломжтой юм. Ер нь асар том овор хэмжээтэй өндөр үнээр үйлдвэрлэсэн хүчин чадал өндөр техникүүдийг ашиглах худалдан авагчид уул уурхайн салбарт багагүй тоогоор байдаг нь бульдозер үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаанд маш их дэмжлэг болдог билээ. 1. Aссо Superdozer: Дэлхийн хамгийн том бульдозерыг 1980 онд Италийн «ACCO» компани үйлдвэрлэсэн. Энэ (Aссо Superdozer) бульдозерын ихэнх эд ангийг АНУ-ын CATERPILLAR компанид тусгай захиалгаар хийлгэсэн байна. Захиалагч Ливи улсын удирдагч хурандаа Каддафийн дэглэмтэй худалдааны хориг тавьсантай холбоотойгоор энэ бульдозер захиалагчдаа очилгүй өнөөг хүртэл Италид хадгалагдан үлдсэн байна. 2. KOMATSU D575A-3 SD: Өнөөдөр манай гариг дээр хөдлөж үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бульдозер бол KOMATSU D575A-3 SD загварын бульдозер юм. Түүнийг Super Dozer гэж нэрлэдэг бөгөөд анх 1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн хүнд машин механизмууд дундаа хамгийн хүнд жинтэйд тооцогдож байна. Түүний ашиглалтын жин 153 тонн, хөдөлгүүрийн хүчин чадал 1150 морины хүчтэй, түрэх овоолгын багтаамж 69 м3 байдаг ба дизель хөдөлгүүр нь 12 цилиндертэй, нэмэлт трубо үлээгчтэй, түлшний савны багтаамж 2100 литр хүрдэг. Хойш урагш хөдлөх гурван хурдны араатай бульдозерын урт нь 11.72м. ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ БУЛЬДОЗЕРУУДЫН ТАНИЛЦУУЛГА:
Уул уурхайн сэтгүүл 34 3. CATERPILLAR D11R/ D11R CD: Анх 1986 оноос ийм загварын булвдозерыг үйлдвэрлэж эхэлсэн юм. CATERPILLAR D11R/ D11R CD бульдозерын жин 104/113 тонн Хөдөлгүүрийн хүчин чадал 850 морины хүчтэй (34.49 L) багтаамжтай 3508V-8 цилиндиртэй, түрэх овоолгын хэмжээ 27,2 – 43,66 м3, тракторын урт нь 10,91м хүрдэг. Бульдозерын нэр марк (компани, улс) Үйлдвэрлсэн он Хөдөлгүүрийн хүчин чадал морь/ хүч. Хөдөлгүүр Жин, тн Бульдозерын овор хэмжээ (l x b x h), м Түрэх овоолгын хэмжээ м3 Модель загвар Багтаамж, л ASSO Superdozer (ASSO компани, Итал) 1980 1350 Cat V8 2х675 л.с. 183 12,0 х 7,0 х 4,9 70 D 575А-3SD (Komatsu, Япон) 1991 1150 Komatsu 12V170E 46,3 152,6 11,7 х 7,4 х 4,9 69 D 475А-5 (Komatsu, Япон) 1988 890 Komatsu SAA12 V140E-3 30,48 108,4 11,6 х 6,2 х 4,6 34,4 D11T (Caterpillar, АНУ) 1986 850 Cat C32 ACERT 32,1 104,3 10,7 х 6,3 х 4,5 34,4 Т-800 (Т-75.01) (ООО «ЧТЗ-Уралтрак», ОХУ) 1980 820 6ДМ-21Т 43,64 106 12,4 х 6,0 х 4, 8 26 (SU) Т-50.01 Четра (ОАО «Промтрактор», ОХУ) 1989 751 Cummins KT38C 37,7 93,5 10,7 х 5,9 х 4,7 28 (SU) SD90 (Shantui, Хятад) 2018 949 105 45 4. KOMATSU D475A-5 SD: Энэ бульдозерын масс нь 108 тонн хүрдэг бөгөөд хөдөлгүүрийн хүчин чадал 890 морины хүчтэй, SDA12V140E маркийн хөдөлгүүтэй түрэх овоолгын багтаамж 27,2-34,4м3, түлшний савны багтаамж 1670л, их биеийн урт нь 10,52м. 5. БУЛЬДОЗЕР Т-800: Ийм загварын бульдозерыг анх 1983 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд түүний жин 106 тонн, хөдөлгүүрийн хүчин чадал 820 морины хүчтэй дизель труба хөдөлгүүртэй, түрэх овоолгын хэмжээ 26м3, овор хэмжээний хувьд урт нь -7,95м, өргөн – 4,18 м, өндөр- 4,25 м, Энэ бульдозер урагшаа 4, хойшоо 2 араатай, дээд хурд 17 км/цаг хүрдэг. Түүний үнэ 20.4 сая рубль хүрдэг. CATERPILLAR D11R/ D11R CD KOMATSU D475A-5 SD:
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 35 үед “Komatsu” компанийн инженер техникийн ажилтанууд Хятадын “Shantui” үйлдвэрт ирж техник технологи үйлдвэрлэлийн шат дамжлага үйл ажиллагаанд туслаж дэмжлэг үзүүлдэг байсан. “Shantui” үйлдвэр 2000 оноос өөрийн зураг төслөөр бие даан T70 загварын бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд овор хэмжээний хувьд жижиг, дунд, том, аварга том гэсэн 4 загвар моделийн бульдозер үйлдвэрлэдэг. Тэдний үйлдвэрлэсэн хамгийн том Shantui SD90 загварын бульдозерын нийт жин 106.2 тонн хүрдэг. Овор БУЛЬДОЗЕР Т-800 6. CATERPILLAR D10Т: Анх 1978 онд энэ бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд түүнийг үйлдвэрлэж эхлэх үед дэлхийн дээрх хамгийн том бульдозерт тооцогдож байв. Хөдөлгүүрийн хувьд 12 цилиндертэй 671 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, нийт жин 66 тонн, түрэх хутганы өргөн 5,26 м, дээд хурд 15,8 км/цаг, овор хэмжээний хувьд урт нь 9,26 м, өргөн 3,7 м, өндөр 4,34 м, 7. SHANTUI SD90 Хятадын Шанхай хот дахь “Shantui” Шантуй үйлдвэр Японы “Komatsu” компаний лицензийг худалдан авч тэдний D85-18 загварын бульдозерын зураг төслийн дагуу анхны TY220 загварын бульдозерыг 1980 онд үйлдвэрлэж байсан. Эхний CATERPILLAR D10Т: хэмжээний хувьд урт нь: 11.5m, өргөн: 5.265 m, өндөр нь: 4.59 m, Хутганд түрэгдэх шорооны нягт: 1.64 kg/cm² хүрдэг, АНУ-н Cummins үйлдвэрийн модель QST30 хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн чадал: 661 kW хүрдэг. SHANTUI SD90-5 БУЛЬДОЗЕР ХЯТАДS Эмхэтгэн бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар Эрдэнэт Үйлдвэр ТӨУҮГ- “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль. Золотодобыча, №175, Июнь, 2018 “Бульдозеры изменяют мир” 12.01.2021
Уул уурхайн сэтгүүл 36 -ОХУ, Украины дайн, Хятадын цар тахлын тархалт хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас бидний хамгийн эхэнд анхаарах өнцөг гадаад орчин болчихлоо. Яриагаа эндээс эхлэх үү? -Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг хоёр том сорилтой нүүр туллаа. Эхнийх нь 2008-2009 оны хямрал. Дараагийнх нь ковид. Энэ бол маш хүнд шокууд. Ковидын дараа 2021 онд дэлхийн эдийн засаг овоо сэргэж, 5.4 хувьд хүрсэн ч 2022 онд байдал эргээд муудсан. Өнгөрсөн жил эдийн засаг олон улсын байгуулллагуудын судалгаагаар 3.2 хувьтай гарлаа. Энэ онд 2.7 хувийн өсөлттэй гэх таамаг дуулдаад эхэлчихлээ. ОХУ, Украйны зөрчил хурцдаагүй бол 2022- 2023 онд ковидын дараах эдийн засгийн сэргэлт болох байсан юм. Украины дайн, Хятадад тэг ковидын бодлого үргэлжилснээс үүдэж байдал хэцүү хэвээр байна. Украины дайнаас болж гарсан хориг арга хэмжээний сөрөг талууд өнгөрсөн хавар төдийлөн мэдэгдээгүй ч одоо илт мэдрэгдэж эхэллээ. Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засгийг 1.2 хувь хүртэлх функтээр буурууллаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-наас ОХУын газрын тосны экспортод, залгуулаад шатдаг хийнд хориг тогтоолоо. ОХУ-ын эдийн засгийн том хэсэг, дайныг санхүүжүүлж байсан гол эх үүсвэрт нь хориг тавьчихсан гэсэн үг. Өмнө тавсан хоригуудын тухайд банк санхүү гэхчлэн тодорхой аж ахуйн нэгжид нөлөөлж байсан бол сүүлд тавьсан хориг төсвийнх нь гол орлого болох уул уурхайн салбарт тээг болж, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж эхлээд байна. Н.ЭНХБАЯР: УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ АМЬДРАЛААС ТАСАРСАН, ОНОЛЫН ШИНЖТЭЙ БАЙНА Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 37 Хойд хөрш төсвөө хэлэлцэж байх явцдаа тодотгол хийж, уул уурхайн салбарт нэмэгдэл татвар тогтоосон. Тухайлбал Газпром компани орлого болон байгалийн нөөц ашигласны татварт маш өндөр татвар төлнө. Ирэх гурван жилийн хугацаанд хоёр их наяд рублийн татвар нэмж төлөхөөр байна. -Татварын энэ их нэмэгдэл нь дайны санхүүжилтэд зарцуулагдана гэсэн үг үү? -Тэгнэ, томоохон компаниудад татварын маш их дарамт ирж, бүх мөнгө нь дайны санхүүжүүлэлтэд зориулагдана. 12 дугаар сарын эхээр 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсан тодотгол дээр Ерөнхийлөгч нь гарын үсэг зурсан. 12 дугаар сарын 20-доор ОХУ-ын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын коллегийнхонтой уулзахдаа “Та нарт юу хэрэгтэй байна вэ. Хэрэгтэй бүхнийг чинь улс хангаж өгнө” гээд хэлчихсэн. Товчхондоо татварыг нэмэгдүүлж, дайныг санхүүжүүлэх мөнгөө гаргаж авч байна л даа. Нөгөөтэйгүүр ОХУ-ын эдийн засагт хориг арга хэмжээ илүү хүчтэй нөлөөлнө. Цэргийн шинжээчид, ОХУын пуужингийн нөөц нэлээд дундарсан, тиймээс 2023 оны хавар ганц хүчтэй дайралт хийх болов уу гэж таамаглаж байна. Оны өмнөхөн Путин Беларусь улсад айлчиллаа. Яг 14 хоногийн өмнө Шойгу айлчилж, ОХУ, Белурусь улсын цэргийн хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлцээрийг баталгаажуулсны дараа Путин айлчилна гэдэг уг хэлэлцээрт зэвсэгт хүчний хамтрагч гэсэн утгаараа нэлээн том юм байгааг илэрхийлнэ. Шойгугийн гарын үсэг зурсан хэлэлцээрийг баталгаажуулсан байж таарна. Тэр утгаараа Киев рүү дайралт хийвэл Беларусийг ямар нэг байдлаар ашиглах магадлал өндөрссөн. ОХУ-д Донецк, Луганскийн чигтлэлд үр дүнгүй байлдсанаас байгаа нөөцөөрөө Киев, Львовийн чиглэлд хурдтай дайралт хийж, Киевийг унагааж, дайныг эцэслэх сонирхол байх шиг. Шинэ жилээр Путины хэлсэн үгний хамгийн эхний мөрөнд “Үргэлжилж буй дайн бол ОХУ-ын бүрэн тусгаар байдлыг хангах зорилготой” гэж байгаа. Дэлхийн ямар ч улс орон бүрэн тусгаар байдал гэж ярьдаггүй. Энгийнчилбэл Украин бол манай газар нутаг, эзэлж байж л ОХУ бүрэн тусгаар байдалтай болно гэсэн нь хуучин ЗХУ-ын үеэ ярилаа гэж харагдсан. Ямар ч хамаагүй аргаар Киевийг унагааж авах зорилгоо илэрхийлж байгаа хэрэг. -Дайн сунжрах нь дээ? -Тэгэх нь тодорхой болчихлоо. Үүнээс гадна АНУ-ын конгресс өнгөрсөн 12 дугаар сард батлан хамгаалахын төсвөө 85.8 тэрбум ам.доллараар баталж байна. Дэлхийд бол асар их мөнгө.. Үүний 45 тэрбум ам.доллар нь зөвхөн Украинд туслах тусламжид зориулагдана. -Ирэх хавраас эерэг мэдээ дуулах шинж алга уу? -Хавраас нэг хүчтэй довтолгоо хийх байх. Зундаа Украины сөрөг давшилтууд үргэлжилж таарна. Ерөнхийдөө 2023 оны гуравдугаар улирах хүртэл нэлээн ширүүн үзэх байх. Магадгүй ирэх жилийн 10, 11 дүгээр сард арай наашилж, дайн зогсож магадгүй. Дайны гал зогсоод яриа хэлэлцээр хийх түвшинд л хүрнэ. 12 дугаар сарын 28-ны өдөр Путин, БНХАУын даргатай онлайнаар хаалтай ярилцлага хийхдээ худалдаанаас гадна зэвсэглэлийн асуудлаар ярилцсан байж магадгүй гэх таамаг бий. Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын пуужингийн нөөц дуусаж байгаа бол чип хэрэгтэй. Чипийг Хятад, Тайвань, Солонгос, Америк гэсэн дөрвөн улс л нийлүүлдэг. Гэтэл өрнөдийн зүгээс хоригт орчихсон, ганц найдвар нь БНХАУ болсон. -Хэрвээ Орос, Хятад
Уул уурхайн сэтгүүл 38 ханцуйн дотроо тохиролцож, БНХАУ дайныг тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд эхэлбэл барууныхны харилцаа улам хүйтэрч таарах уу? -Одоо ч гэсэн далд утгаараа таагүй байгаа. Олон улсын мэдээллээс харахад, ОХУ, БНХАУын хоорондын худалдаа 140 тэрбум ам.доллар буюу 32 хувиар нэмэгдсэний дийлэнх хувийг шатдаг хий, газрын тос эзэлж байна. Хятад байлдааны зэвсэг биш ч түүхий эдийг нь ОХУаас худалдаж аван экспортыг нь дэмжиж яваа нь дам санхүүжүүлж буй хэлбэр. Өрнөдийнхөн битгий гээд байхад худалдаж авч байгаа улс нь Хятад, Энэтхэг хоёр. Тэр ч утгаараа шинжээчид хоёр хөршийн тэргүүнүүдийг оны өмнөх уулзалтаар хоригт орсон зэвсэглэлийн чанартай буюу хагас дамжуулагч чипний асуудлыг ярьсан байж магадгүй гэж хардаад буй. Монголд хамаатуулах асуудал гэвэл Эрхүү мужийн нутаг, Байгал нуураас баруун хойш орших Ковыктагийн ордыг, БН Саха (Якут) Улсын нутаг дахь Чаяндины ордтой холбоод “Сибирийн хүч 1” хоолойгоор Хятад руу нийлүүлээд эхэлчихлээ. Чаяндины болон Ковыктагийн нөөц ойролцоо бөгөөд 25 тэрбум метр кубаар яригддаг. Мэдээж дөнгөж эхэлж байгаа учраас бүрэн ашиглана. Бүрэн хүчин чадлаар нь ашиглавал жилдээ 50 тэрбум метр куб шоо метрээр яригдах юм. Харин “Сибирийн хүч 1” дамжуулах хоолойн хүчин чадлыг жилдээ 38 тэрбум метр куб төдийгүй цаашдаа өсөх бололцоотой гэдэг. Бүх нөөцөө “Сибирийн хүч 1” хоолойгоор Хятад руу нийлүүлэх бололцоотой гэсэн үг. Ер нь бол 2023-2024 онд ОХУ-аас Хятадад нийлүүлэх шатдаг хий, нүүрсний хэмжээ эрс нэмэгдэхээр байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцаа улам бат зузаан болж байна л гэсэн үг. -Энэ харилцаа манай улсад сөргөөр нөлөөлөх үү. Хамгийн их эрсдэлтэй тал нь юу вэ? -Нүүрс. Өрнөдийн орнууд хориг тавьснаас ОХУ-аас Хятад руу гаргах нүүрсний экспорт нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын статистикаас харахад ОХУ-ын Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 60 сая тонн хүрсний 20 сая тонн нь коксжих нүүрс. Харин манай улс 2022 оны гүйцэтгэлээр Хятад руу 27 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Манай түвшинд их ойртсон байгаа биз. Австрали байхгүй үед буюу 2021 оны байдлаар Монгол нэгд, араас нь АНУ, Орос нийлүүлсэн байдаг юм. Хоёр хөршийн харилцаа сайжирч, ОХУын нүүрсний экспорт өсөх нь бидэнд төдийлөн таатай биш. 2023 онд нүүрсний худалдаагаа зөв төлөвлөж, дэд бүтцээ сайжруулахгүй бол оны эцэс, 2024 оны эхээр ОХУ Хятадын коксжих нүүрсний зах зээлд номер нэг болох магадлалтай. Гэтэл энэ хугацаанд манай аль ч дэд бүтэц бэлэн болохгүй янзтай байна. Төмөр зам дутуу учраас авто машинаар тээдгээрээ тээж таарна. Дээр нь бас нэг сул талтай болчихсон. -Ямар? -Уул уурхайн биржийн тухай хууль ирэх долдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ гэхээр жилийн эхний хагаст Засгийн газрын тогтоолоор түр журам гаргаж мөрдөх байх. Хуулиар нэлээд өөрчлөлт хийгдэхээр байгаа. Эрдэнэс Таван толгойн нүүрсний 30 хүртлэх хувийг биржээр арилжаална гэх мэтээр. Угтаа биечлэн худалдаа хийж байх үед эцсийн хэрэглэгч биш дундын борлуулагч компаниуд өндөр оролцоотой, нүүрсний зах зэлийн үнэ гайгүй байсан учраас уурхайн амнаас бага үнээр аваад ахиу үнээр зардаг байсан. Уул уурхайн биржийн тухай хууль, Засгийн газрын 362 дугаар тогтоолоор Өрнөдийн орнууд хориг тавьснаас ОХУ-аас Хятад руу гаргах нүүрсний экспорт нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын статистикаас харахад ОХУ-ын Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 60 сая тонн хүрсний 20 сая тонн нь коксжих нүүрс. Харин манай улс 2022 оны гүйцэтгэлээр Хятад руу 27 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Манай түвшинд их ойртсон баййгаа биз. Австрали байхгүй үед буюу 2021 оны байдлаар Монгол нэгд, араас нь АНУ, Орос нийлүүлсэн байдаг юм. Хоёр хөршийн харилцаа сайжирч, ОХУын нүүрсний экспорт өсөх нь бидэнд төдийлөн таатай биш. 2023 онд нүүрсний худалдаагаа зөв төлөвлөж, дэд бүтцээ сайжруулахгүй бол оны эцэс, 2024 оны эхээр ОХУ Хятадын коксжих нүүрсний зах зээлд номер нэг болох магадлалтай. Гэтэл энэ хугацаанд манай аль ч дэд бүтэц бэлэн болохгүй янзтай байна.
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 39 хилийн үнээр худалдана гээд заачихсан. Бирж дээр зарахдаа нь 180-190 ам.доллар гэж дуудах нь. Тэр хэрээр оролцогч цөөрнө. Таван толгой, Эрдэнэс Таван толгойн уурхайн амнаас 20 компани худалдаж авч байсан бол бирж дээр 5-6 нь л ирэх байх. Өрсөлдөгч цөөрөхөөр үнэ өсөхгүй гэдэг утгаараа манай улсад ашиггүй. Мөн тээвэрлэлтийн компаниудын өрсөлдөөнд ихээхэн өөрчлөлт орууллаа гээд Засгийн газрын тогтоолыг тээвэрлэгчид шүүмжлээд, тендер зарлахыг буруутгаад байна. -Засгийн газрын 362 дугаар тогтоолыг жижиг, дунд тээврийн аж ахуйн нэгжүүдээ шахах бодлого болчихлоо гэж ойлгоод байгаа. Дагалдуулсан журмаар нь бол томчууд үлдэж, багачууд нь шахагдах нь. Эс бол төрийн өмчит тээврийн компани байгуулахдаа тулах дүр зураг харагдаад байгаа. Бас тендер амжилтгүй болох эрсдэл өндөр юм биш үү. Хувийн компаниуд оролцохгүй, шалгуурыг нь давахгүй байна, төрийн өмчит тээврийн компани байгуулж, ард түмнийхээ баялгийг үнэ цэнтэй болгоё гэх бий вий гэх эмзэглэл бас байна, нийгэмд...? -Ер нь маш олон юмыг ямар ч бэлтгэлгүйгээр зэрэг нэг дор өөрчлөөд байна. Нүүрс тээврийн хичнээн компанийн өчнөөн олон машин явж байгаа билээ. Хэрвээ өөрчлөлт хийх гэж байгаа бол альтернатив хувилбар боловсруулах ёстой. Гэнэтийн шийдвэрийн улмаас нүүрс тээврээр ашиг олдог олон компани ажилгүй болно. Тэднийг зүгээр хаяж, тендерт ялж чадахгүй бол амиа бод гэж болохгүй. Ард нь нийгмийн асар их бухимдал үүснэ. Зүй нь хувилбараа бодчихоод, тендерт оролцож чадахгүй 10 машинтай компани нь цаашдаа юу хийх вэ, юу санал болгох вэ, өөр түүхий эд тээврлэх боломжой гэдгийг тооцоолох ёстой. Одоо тендер зарлана, шалгар, шалгарч чадахгүй бол хохь чинь гэхээр нэгдүгээрт, нийгмийн асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт, тендерт нэлээн том дэнчин тавьж орж ирж байна. Товчхондоо төлбөрийн чадвартай хэдхэн том компани л үлдэх боломж бий. -Энэ тохиолдолд улстөрчдийн нөлөө бүхий том эсвэл Хятад болон Өвөрмонгол хөрөнгө оруулагчтай компаниуд л үлдэх нь гэсэн хувилбар харагдаад байгаа? -Оны эхний үед зүгширч эвээ олтол нэлээн будилж, дахин дахин цуцлах байх. Хилийн боомтын нэвтрэх горим, халдвар хамгааллын дэглэм хэр зүгширэхээс их юм хамаарна. Зүй нь эхлээд биржийн үйл ажиллагаагаа цэгцэлчихээд дараа нь тээврийн асуудлаа шийдмээр байгаа юм. Цаг хугацааны хувьд нэгэн зэрэг хоёуланг нь бужигжуулах нь буруу. Сардаа хоёр сая тонн нүүрс худалдаж байсан бол бирж дээр ганц тоннын захиалга ирвэл яах вэ. Эрсдэлтэй нөхцөлд нэмээд тээврээ бужигнуулчихаар экспортод хохиролтой үр дүн гарна. Уул уурхайн биржийн тухай хуулийг хэрэглэснээс хойш аажуу хугацаанд 8,9 дүгээр сараас тээврийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Сайн бодож, компаниудад ямар нэг байдлаар ажил өгөх хувилбартай байх ёстой. -Хэрвээ Хятадын компаниуд ороод ирвэл тээврээс ордог валютын урсгал гадагшлах сөрөг тал ажиглагдах байх...? -Хилийн үнээр худалдбал тээвэрчдэд ямар ашигтай нь ойлгомжгүй байна. Бүрэн эрхэт төлөөлөгч нь Эрдэнэс Таван толгой компани дээр худалдан авагч компани өөрөө ирээд тээвэрлэнэ, манайх огт оролцохгүй гэж яриад байх юм. Өндөр үнээр нүүрс авчихаад өөрөө тээврээ зохион байгуулна гэж байх уу. Тэр тусмаа ОХУ-ын нүүрсний экспорт эрс нэмэгдэж байгаа нөхцөлд тавхан ам.долларын зөрүүний төлөө манай нүүрс рүү үхэн хатан зүтгэх компани байх уу. Бугатын төмөрлөгийн үйлдвэр л хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг авч магад. Бусад нь Тяньжинаас зөөхийг илүүд үзэх байх. -Нүүрсний экспортоо гацаах эрсдэлтэй алхам хийчихлээ гэх гээд байна уу? -Маш том эрсдэлтэй. Гэнэт гарч ирээд машины хянах самбарыг бүгдийг нь хөдөлгөж байгаа аятай хэсэгхэн хугацаанд бүх юмыг зэрэг хөдөлгөж байгаа нь өөрөө шууд утгаараа эрсдэл. Биржийн тухай хуулийг хэлэлцүүлж байгаа ажлын хэсэгт нь Уул уурхайн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл, Хөрөнгийн биржээс Х.Алтай дарга л сууж харагдсан. Татварын асуудал гарна гэдгийг тооцоолсонгүй. Хуулийг нь уншаарай. Арилжаан дээр худалдаа явагдаж төлбөр хийгдэнгүүт хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж байгаа. 100 мянган тонн нүүрс авна гээд захиалга өгчихөөр худалдаа хийгдчихлээ гэж ойлгогдоод байна. Биржийн хажууд төлбөр тооцооны төв гэж байна. Тэнд тооцоог нь хийнэ. Захиалагчийн данс руу хийсэн мөнгөний төлбөр тооцоог нь хянаж байгаад Эрдэнэ Таван толгойн данс руу шилжүүлнэ гэсэн үг. Энгийнээр бол нүүрсний борлуулалт гэдэг үг өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл ачигдаагүй нүүрс борлуулагдчихаж байгаа болохоор оффтейк гэрээтэй агуулгын
Уул уурхайн сэтгүүл 40 хувьд адилхан болчихож байгаа юм. -Эрдэнэс Таван толгойд хүндрэлтэй юм биш үү. Ачаагүй нүүрсээ борлуулсан гэж тайлан гаргахаас эхлээд асуудал гарах юм байна. Ачилтын зардлаас эхлээд зарлага, зардал нь тодорхойгүй байхад шүү дээ? -Эрдэнэс Таван толгой компани өнөөдөр 100 мянган тонн нүүрсээ биржээр арилжаалж, мөнгө нь ороод ирчихсэн ч нүүрс нь ачигдахгүй байж болно. Байгаль цаг уур, санхүү, ажиллах хүчин гээд асуудал гарах магадлал бий. Уг нь Эрдэнэс Таван толгой ачигдсанаараа борлуулалт хийгдсэн гэж үзээд тайлангаа гаргадаг. Харин Уул уурхайн биржийн тухай хуулиар өөр зүйл яригдаж байна. Арилжаа хийгдсэнээр борлуулсан гэж үзвэл ачилтын зөрүүг яах вэ. Улирлын тайлангаа татварын албанд яаж өгөх вэ. Татварын байцаагч, борлуулалтын орлого чинь хийгдчихсэн байна, тайлангаа л гэнэ. Энэ зөрүүг ойлголтыг арилгах эрхзүйн зохицуулалт алга. Миний мэдэхээр гаднын түүхий эдийн бирж нь түүхий эдээ хариуцдаг. Гэтэл манайд бирж зөвхөн төлбөр хийж, ачуулахыг нь Эрдэнэс Таван толгой хариуцах юм билээ. Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний чанарыг бирж хариуцдаг. Манайд бол Эрдэнэс Таван толгой хариуцна гээд байгаа. Энэ мэт зөрүүтэй зүйлс их байна. -Хятад тэг ковидын бодлогоо цуцалсан ч нөхцөл байдал таагүй байна. Хятадын эдийн засаг. Энэ онд ямархан байх талаар гаднын шинжээчдийн таамаг ямаршуу байна вэ? -ОУВС-гийн урьдсан таамгийг харахад Хятадын ДНБ 2023 онд 114 их няад юань болохоор байгаа. 2022 оны урьдчилсан дүнгээр 117.7 их наяд юань болсон. Юанаар бол 4.8 хувь орчим өссөн ч ам.долларт шилжүүлэхээр буурсан үзүүлэлттэй гарч байгаа биз. 17.7 хувиас 17.3 орчим болж буурсан гэсэн үг. Мөн Хятадын дотоод эдийн засгийн олон үзүүлэлт нь тааруу байна. Худалдан авах чадварын индекс, идэвхжлийн үзүүлэлт нь саарсан. Юанаар илэрхийлсэн дүнгээрээ дөнгөж тав орчим хувийн өсөлт гэдэг тун тааруу үзүүлэлт. Ер нь Украины дайн удаан үргэлжилбэл Хятадын эдийн засгийн үзүүлэлт тааруу л байна. Түүнчлэн дэлхийн улс оронд Хятадаас гаралтай ковид бүртгэгдээд эхэлбэл бусад улс бүгд бодлогоо чангалж дахиад хилээ хаана. Хамгийн аюултай нь БНХАУ дотоодынхоо ковидын мэдээллийг өгөхгүй байгаа. -Бидний гол найдвар бол нүүрсний экспорт. Гэтэл бодит гадаад нөхцөл байдал тун эрсдэлтэй байдаг. Яавал эрсдэл багатайгаар эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихэлгүйхэн шиг авч явах вэ? -Маш олон юмыг зэрэг өөрчилж, бужигнуулж болдоггүй, болохгүй цаг үед амьдарч байна л даа, бид. Азаар 2022 онд 25-30 сая тонн нүүрс борлуулсан. Гэхдээ энэ хэмжээгээ хадгалж чадах эсэх нь асуудал болчихлоо. ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт энэ эрчээрээ явбал, Хятад ковидын асуудалтай янзаараа байвал, манай нүүрс тээврийн асуудал өнөөдрийнхөөрөө үргэлжилбэл бид хэцүү сорилттой нүүр тулна. Нүүрсний зах зээлээ ухаалаг зохицуулахгүй бол экспортод ухралт гарах магадлал маш өндөр. Нэгдүгээр улиралд лав нүүрсний экспорт өмнөх оны мөн үед хүрэхгүй буурна. Долдугаар сарын 1-нээс зүгширээд гэрээ хэлцлийн ажил нь ойлгомжтой болсон нөхцөлд л сайн үзүүлэлт гарах уу гэхээс биш найдвар бага байна. -ОУВС гэх мэт олон улсын байгууллага дэлхийн өнөө жилийн эдийн засгийг яаж төсөөлж байна. Сүүлийн үеийн мэдээлэл сонирхуулаач? -ОУВС-ийн гаргасан таамаглалаар 2023 онд дэлхийн эдийн засаг саарах эрсдэлтэй байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн гуравны нэг нь зогсонги байдалд орохоор байна гэсэн таамгийг дэвшүүлсэн. Хойд Америк, Канад, Европ бол ойлгомжтой. 1.2 хувь гэдэг бол ндсэндээ зогсонги байдалтай байна гэсэн үг. Нэмээд ОХУ-ын эдийн засаг саарна, Украиных хасах гарах нь тодорхой. Дээр нь Итали, Герман, Их Британи хасах руу ороход нэлээд ойрхон яваа. Европын эдийн засаг үндсэндээ зогсонги байдалтай өрнөх дүр зурагтай байна. Эдийн засгийн хориг арга хэмжээнээс хамаараад түүхий эдийн ханган нийлүүлэх сүлжээ хоёр хэсэг блок болоод хуваагдчихсан. Өрнөдийн орнууд ойрх Дорнод, Америк, Африкаас түүхий эдээ авч байна. Шатдаг хийгээ Морокко, Америкаас газрын тосоо ойрх Дорнодоос авч байна. БРИКС-ийн орнууд тусдаа ззах зээл болж байна. Энэ байдал 2023 онд улам батжина. Энэ байдал манай улсын хувьд нэгдүгээрт тээвэрлэлтийн хувьд сөрөг нөлөө үзүүлнэ. Гадаад худалдааны статистик мэдээг харахад, Европын улстай хийдэг импорт бүгд буурсан. ОХУ-тай хийж байгаа импорт үнийн дүнгээрээ нэмэгдсэн ч зөвхөн нефть, нефьтэн бүтээгдэхүүний импорт л өссөн байх жишээний. Дараагийн нөлөө аялал жуулчлалын салбарт хүнд тусна. Агаарын тээвэр бүгд л Истанбулаар дайрч байна. Европын нислэг бүгд цуцлагдсан. Энэ жил бид аялал жуулчлалаа дэмжинэ л гэж байна. Европоос аялал жуулчлал байхгүй бол хэцүү. Ц.БААСАНСҮРЭН
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 41 Ц.Мөнгөншагай Монголын үйлдвэрлэлийн геологчидын холбооны гүйцэтгэх захирал, Геологич
Уул уурхайн сэтгүүл 42 АГУУЛГА • ЯАГААД СУДЛАХ БОЛОВ? ЗОРИЛГО • ТҮГЭЭМЭЛ ОЙЛГОЛТ • ТӨСӨЛ ХЭРХЭН ХЭРЭГЖДЭГ ВЭ? • PESTLE ШИНЖИЛГЭЭ (Бизнесийн гадаад орчин) • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ • БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ХЭРХЭН, ХЭН САЙЖРУУЛАХ ВЭ? • ДҮГНЭЛТ, АСУУЛТ? Эрдэс баялгийн салбарын хамгийн анхдагч хууль үзэл баримтлал нь бизнесийн орчныг харьцангуй чөлөөтэй либерал бүрдүүлж өгсөн нь чөлөөтэй хөгжих, гэнэт шинэ соёл орчинд алдах онох эрх чөлөөг олгож, хөгжилд “хөл алдуулсан” байж болох уу? Цаашид аливаа системийн хөгжлийн жамаар хүндрэл бэрхшээл, асуудал дагуулж унах, босох ээлжлэх нь тодорхой. Тиймдээ ч “хөгжилдөө хөлчүүрсэн” энэ салбарыг судалж, эсэргүүцэн амьдрагч бүхэл бүтэн нийгмийн давхарга, бүлэг үүсээд байгаа юм биш үү? Бид салбараа зөв тодорхойлж чадаж байна уу? Геологи хайгуулын салбар, уул уурхайн салбар, байгаль орчны салбар гэж тодорхойлох нь зөв үү? Эрдэс баялгийн салбарт харьяалагдах байгаль орчин, геологи хайгуул, уул уурхай олборлолт, боловсруулалтын мэргэжлийн чиглэл гэж тодорхойлж ойлгож ажиллавал бидний ойртох ойлголцол арай л илүү болох уу?
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 43 УУЛ УУРХАЙ-100 ЖИЛ Эрдэс баялгийн салбарбизнес? Эрдэс баялгийн салбар нь: • Цаг хугацаа, хөрөнгө оруулалт, мэдлэг мэдээлэл • ихээр шаарддаг, • эрсдэл өндөртэй тодорхойгүй байдлыг удирдах, • ажиллах хүчний багтаамж бага, • 100% экспортод чиглэсэн, • байгаль орчин-д сөрөг нөлөө ихтэй, • Нийгмийн зүгээс эсэргүүцэл их, • нүүдэлчдийн соёлд сөрөг нөлөө ихтэй ИХЭЭХЭН ОНЦЛОГТОЙ... • зарим хүн бизнес биш гэх нь ч бий Эрдэс баялгийн салбарын нэг онцлог нь цаг хугацааны хүлээлт нь 10-20 жилээр хэмжигддэг, гэтэл бид 1-2 цаг хүлээхдээ л тэсвэргүй улс, хүлээж хүлээж хүртэж байгаа өгөөж нь бүгд хилээр гарч яваад хүүхдийн мөнгө болоод бидэнд ирдэг зам нь үнэхээр адармаатай? Яг хаана нь нийгмийн эгдүүцлийг төрүүлэх гогцоо нь байгаа юм бол? Гарах замдаа юу? Ирэх замдаа юу? Бид үр хүүхдэдээ өв үлдээх сонирхолтой, уламжлалтай өнөөдрийн бидний эдэлж эрхэлж байгаа өгөөжийг хорин жилийн өмнөх бизнесийн салбарын эрх чөлөө, хайгуул судалгааны л өгөөж, өнөөдөр бид энэ ажлыг хориглосноор ямар өв үлдээх бол? Эрдэс баялгийн салбарын бизнесийн төслийн үе шатны хамгийн эрсдэлтэй нь хайгуул гэдэгтэй бүгд санал нийлдэг, тиймдээ ч энд мэргэжлийн ур чадвар, зориг хэрэг болдог, түүний дараа технологийн, хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн гэх мэт эрсдэл байсаар л байдаг. Энэ үед тухайн төсөл нь шинэ хөрөнгө оруулалт, шинэ арга барил, шинэ эзэн зайлшгүй хэрэгтэй байдаг. Гэтэл энэ үе шатыг бид газрын наймаачин, цаасаар мөнгө хийгч гэх мэтээр цоллосоор хааж орхисон, татвараар дарамталснаас болоод 84%-ийг үхмэл хөрөнгө болгочхоод байна.
Уул уурхайн сэтгүүл 44 БИЗНЕСИЙН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ PESTLE Яагаад олон “өнчин” төсөл байна вэ?
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 45 УУЛ УУРХАЙ-100 ЖИЛ Салбарын хөгжилд нийгмээс ирэх эсэргүүцэл их байх бөгөөд энэ нь иргэд шаардлагатай төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа, цалин хөлсний хэмжээ бага, үүнтэй холбоотой ажилд хандах хандлага суларсан. Мөн нүүдэлчдийн байгалийг хайрлах, хөндөхийг цээрлэх үзэл нь орчин үеийн ногоон үзлийн үр дүнд туйлширч түүнийг зарим иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагууд ч идэвхтэй дэмжиж иржээ. Мөн нийгэмд төрөл бүрийн худал мэдээлэл, зохион байгуулалтай сөрөг сурталчилгаа, урлаг соёлын бүтээлүүд нь ихэвчлэн геологи-уул уурхайн салбарыг хар бараан өнгөөр дүрсэлж, гадаадын хөрөнгө оруулалт зэргийг “тонуулчин” гэж тодорхойлон дүрсэлж байна.
Уул уурхайн сэтгүүл 46 Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлд сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан, менежмент, зохион байгуулалтын дагуу үйлдвэрлэл явуулж бүтээмж эрс өссөн ч энэ нь харьцангуй цөөн тоотой байна. Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахын тулд тэдний стандартын дагуу ажлыг гaүйцэтгэж, тайлан мэдээлэл гаргах хэрэгтэй. Энэ ажлыг эхлүүлэн Олон Улсын нөөцийн комисст гишүүнээр элсэж MRC код, MonVal стандартыг баталсан ч хэрэглээнд нэвтрүүлээгүй, мэргэжилтнүүдийг олон улсын зэрэг олгох ажил ч орхигдож, дахин ОХУ-ын стандартаас орчуулан баяжуулсан зөвлөмж зэргийг ашиглаж байна. Мөн судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн ажил нь нэлээд хоцрогдолтой байна. Цөөн тооны компани өөрийн судалгааны нэгжүүдтэй байгаа тэдгээрийн мэдлэг дамжуулалт харьцангуй сул байна. Мөн салбарын бизнес орчин, нийгмийн мэдлэг мэдээлэл харьцангуй сул байгаагаас бусад салбар, оролцогч нар бодлого, үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлд сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан, менежмент, зохион байгуулалтын дагуу үйлдвэрлэл явуулж бүтээмж эрс өссөн ч энэ нь харьцангуй цөөн тоотой байна. Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахын тулд тэдний стандартын дагуу ажлыг гүйцэтгэж, тайлан мэдээлэл гаргах хэрэгтэй. Энэ ажлыг эхлүүлэн Олон Улсын нөөцийн комисст гишүүнээр элсэж MRC код, MonVal стандартыг баталсан ч хэрэглээнд нэвтрүүлээгүй, мэргэжилтнүүдийг олон улсын зэрэг олгох ажил ч орхигдож, дахин ОХУ-ын стандартаас орчуулан баяжуулсан зөвлөмж зэргийг ашиглаж байна. Мөн судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн ажил нь нэлээд хоцрогдолтой байна. Цөөн тооны компани өөрийн судалгааны нэгжүүдтэй байгаа тэдгээрийн мэдлэг дамжуулалт харьцангуй сул байна. Мөн салбарын бизнес орчин, нийгмийн мэдлэг мэдээлэл харьцангуй сул байгаагаас бусад салбар, оролцогч нар бодлого, үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 47 Дээрх улс төр, нийгэм эдийн засгийн нөлөөллүүд нь салбарын хууль эрхзүйн орчинд хоорондоо холбоо уялдаагүй олон тооны өөрчлөлт оруулж, хуулийг жижиглэснээр ашигт малтмалын тухай хууль нь 2 удаа шинэчлэн найруулсан, 3 дахиа хүлээж байгаа, 44 удаа нэмэлт өөрчлөлтөөр 270 гаруй зүйл заалтыг өөрчилснөөс гадна, цөмийн энергийн тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиуд, бичил уурхайн журам гэх мэтийг төрүүлэн гаргаад байна. Удахгүй хийн тухай хууль ч мэндэлж мэдэхээр байна. Мөн дээрх хуулиудыг дагалдан гарсан журам, стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэгч, хяналт тавих эрх бүхий субъектүүд нь хоорондоо уялдаа холбоо муутай, бизнес эрхлэгч нарыг тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарахад хүргэж байна. Олон улсын сайн туршлага дээр суурилсан стандарт, журмууд нэвтэрч байгаа ч нэвтрүүлэлтийн зардал, үйл ажиллагааны тогтворгүй байдлаас шалтгаалан цөөн тооны томоохон компани нэвтрүүлж жижиг дунд компаниуд хуучин, эсвэл бүрэн бус хуулбарласан стандартыг хэрэглэж түүний улмаас өсөлт хийж чадахгүй байна. Байгаль цаг уур, газар зүйн байрлалын хувьд хэдийгээр жилийн 4 улирлын температурын зөрөө их, харьцангуй өндөрлөг бүс боловч дэлхийн зарим нэг бүс нутагтай харьцуулбал таатай буюу дундаж нөхцөлтэй гэж үнэлж болох талтай. Хог хаягдал, бохирдлын түвшин, нөхөн сэргээлтийн хувьд тухайн орчин орон нутагтаа зарим тохиолдолд механик болон химийн бохирдол үүсгэж байгаа ч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд экологид сүйрэл учруулахуйц нөлөөлөл гараагүй байна. Байгаль орчны хамгааллын хувьд байгаль орчны багц 19 хууль үйлчилж байгаа бөгөөд эдгээрийн гол үзэл санаа нь байгаль орчныг “гар хүрэхгүй” хамгаалах философийг агуулж байдаг. Байгаль орчны яамны зорилтод улсын тусгай хамгаалалтай газрын хэмжээг 30% хүргэх зорилт агуулж байдаг. Мөн нийт нутаг дэвсгэрийн 83% нь ямар нэг хамгаалалт, тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас гэх мэтээр эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг. Иргэдийн байгаль орчин, байгалийн нөөц ашиглалтын талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас элдэв мэдээлэл зэрэгт итгэх нь их байдаг ба үүнийг далимдуулан элдэм сөрөг мэдээлэл, уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан “газар хөдлөлт” идэвхжиж байгаа талаар мэдээлэл газар авч байна.
Уул уурхайн сэтгүүл 48 • Хэт их оролцоо, зохицуулалт нь эрсдэл аюул болоод байгаа юм биш биз? • Геополитикийн эрсдэл манайд хамаатай юу? • “Нийгмийн зөвшөөрөл”-ийн нөхцөл шаардлага улам бүр дарамт үүсгэх юм биш биз? • Манай хувьд эрсдэлийн жагсаалт гаргавал юу болох вэ? УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТОП 10 ЭРСДЭЛ БА БОЛОМЖ ДҮГНЭЛТ, АСУУЛТ? • Эрдэс баялгийн салбарын бизнесийн орчныг нарийвчлан судлах хэрэгтэй юм биш биз? Хэт ерөнхий мэдээлэл, сэтгэл хөдлөл дээр шийдвэр гаргаад байгаа юм биш үү? • Нарийвчлан судалсан үндсэн дээр сайжруулах, таатай болгох талаар идэвхтэй санал оруулах уу? Хүслийн жагсаалт бүр биелэх боломжгүй • Бизнес хийхээр сонирхогч нар тухайн орон нутаг, төслийн хүрээнд энэхүү судалгааг тохируулан хийх боломжтой • Эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог тодорхой томьёолох, төрийн зохицуулалт, оролцоог буруулахад бид юу хийж чадах вэ? • Технологийн баримт бичиг стандартуудыг шууд хуулаад хэрэглээд явбал дээр биш үү? Орос, Англи стандартыг монголчлоод аль ч үгүй болгоод байгаа биш үү? • Салбарын ТББ байгуулагууд минь дүрмээ нэг эргэж харах уу? Бид салбарын эрх ашгийн төлөө явж чадаж байна уу?
Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 49 Манай редакци энэ дугаараас эхлэн дэлхийн уул уурхайн мэдээллийн томоохон эх үүсвэр Биэр Дольбер (Bear Dolber Group) группын мэдээллээс хүргэхээр боллоо. BEHRE DOLBEAR бол 1911 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн эртний ашигт малтмалын салбарын зөвлөх фирмүүдийн нэг юм. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМНЕТИЙН ЭРЭЛТ 2030 ОНД ГУРАВ ДАХИН ӨСНӨ Газрын ховор элемент гэгдэх 17 ховор металл буюу критикал металлууд нь өдгөө цагт хүний амьдрал болон улс орны үндэсний аюулгүй байдалд ихээхэн чухал үүрэгтэй болжээ. Тэдгээрийг электрон техник (компьютер, телевизор, ухаалаг гар утас), сэргээгдэх эрчим хүчний технологи ( нар, салхины цахилгаан үүсгүүрүүд, тээврийн хэрэгслийн батерей), үндэсний батлан хамгаалах (тийрэлтэт хөдөлгүүр, пуужингийн удирдлага, хамгаалалтын систем, хиймэл дагуул, GPS-ийн төхөөрөмж) зэрэгт өргөн ашиглаж байна. 2021 онд газрын ховор элементийн дэлхийн эрэлт хэрэгцээ 125 мянган тоннд хүрсэн бол 2030 онд түүний эрэлт 315 мянган тоннд хүрэх төлөвтэй аж. Гэхдээ энэ ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлт нь нэг улсад төвлөрсөн хэвээр байна. Тэр нь БНХАУ юм. Хятад улс эл ашигт малтмалын олборлолтын 60 орчим хувь, боловсруулах үйлдвэрийн 85 хувийг хангаж байна. Хятад, Тайваны хоорондох геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ, Австрали, Канад болон бусад улс орнууд ховор металлын эх үүсвэрээ Хятадаас хамааралгүй болгохыг эрмэлзэх болжээ. Ингэснээр Африкийн орнуудад энэ зах зээлийн шинэ боломж бий болж байна. Тус бүс нутаг ховор металлын ихээхэн нөөцтэй. Түүнийгээ олборлон борлуулж эдийн засгийн зорилтуудаа хангаж, ядуурлаас гарах боломж бүрдэхийн зэрэгцээ Африк тивийн худалдааны чөлөөт бүс (AfCFTA)-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэн улмаар дэлхийн худалдааны түншлэлд чухал ач холбогдолтой болно. 2021 онд жилийн хайгуулын төсөв Канадад 62 хувь, Австралид 39 хувь, АНУ-д 37 хувь, Латин Америкад 29 хувь байсан бол Африкт 12 хувь тус тус өссөн байна. Зураг 2. Хайгуулийн төсвийн 2012-2022 оны түүхий эдийн хуваарилалт. АФРИКТ ГРАФИТ БУЮУ БАЛ ЧУЛУУ ОЛБОРЛОЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА Цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ба 2021 онд дэлхийн суудлын машины борлуулалтын 9.4 хувийг цахилгаан машины борлуулалт эзэлж байна. 2026 онд энэ тоо гурав дахин өсөх хандлагатай байна. S&P Global Commodites insigheds-ийн тооцоолсноор цахилгаан машины борлуулалт 28 хувиас давах ажээ. Иймээс автомашинуудын аккумуляторын түүхий эдийн олборлолт, нийлүүлэлт чухал болж байна. Үүний нэг тод жишээ бол дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч “Тесла” компани уул уурхайн аваргуудын нэг болох BHP-тэй никелийн сульфидаар, Albermarl-тай литийн гидроксидоор, Clencor-той кобальтоор, Syrah Resours-тай бал чулуугаар хамтран ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан байна. Зураг 1. Уул уурхайн хайгуулын төсөв бүс нутгуудаар 1997-2021 он. (Сая ам. Доллар) Эх сурвалж: “Дэлхийн хайгуулын хандлага 2022” S&P Global market intelligence
Уул уурхайн сэтгүүл 50 Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн гол гурван чухал түүхий эд болох никель, лити, кобальтийн катодын металл өнгөрсөн онд зах зээлд эрэлт ихтэй байлаа. Цахилгаан автомашины технологид нэг цэнэглэлтээр хамгийн хол зайд хүрч чадах батерейгаар хангахын тулд кобальт-манганы хольц зардал ихтэй тул никель найрлагатай катод руу шилжиж байна. Тодруулж хэлбэл, NMC811 маркийн катодын бүтээгдэхүүн ойрын жилүүдэд батерейны зах зээлд илүү их хэрэглэгдэх болсон аж. Одоогийн LFP катодын батерей (лити-төмөр-фосфат) нь эрчим хүчний нягтрал багатай тул хот дотор явдаг тээврийн хэрэгсэлд тохиромжтой юм. Алтны ханш оны эцэст сүүлийн долоон сарын хамгийн дээд түвшинд хүрч спот ханш 1855,45 ам доллар, фьючерс ханш 1860,8 ам доллар болж хоёр хувиар өссөн байна. Холбооны нөөцийн сан 12 дугаар сарын хурлын протоколд инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ яаралтай нэмэх шаардлагатай гэсэн нь шар металлын үнийг өсгөхөд нөлөөлсөн байна. 1. Хятадын эдийн засгийн удаашрал, Ковидыг тэглэх хатуу бодлого 2. АНУ-ын инфляцийг хянах мөнгөний хатуу бодлого 3. Европын орнуудад гарч болзошгүй эдийн засгийн уналт зэрэг байх боловч Чилийн зэсийн улсын комисс (Cochilco)- ын зах зээлийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын тайланд зэсийн үнэ энэ оны эцэст 3.95 ам.доллароос 3.98 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж үзжээ. Чили нь зэсийнхээ 32 хувийг Хятадад экспортолдог тул Хятадад болж буй үйл явдал металлын үнэд шууд нөлөөлдөг хэмээн болгоомжилж байна. Өнгөрсөн онд Хятад дахь ковидыг тэглэх хатуу бодлогоос болж зэсийн үнэ ихээхэн тогтворгүй байсан бөгөөд нэгдүгээр улиралд 4.53 ам.доллар байсан бол гуравдугаар улиралд 3.5 ам.доллар болтлоо буурсан байна. ЗЭСИЙН ҮНИЙГ БУУРУУЛАХ ГУРВАН ШАЛТГААН МЕТАЛЛЫН ҮНЭ ХАНШ