The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Дамжингийн Дамба, 2023-02-06 05:22:42

uul uurhai04-dugaar

uul uurhai04-dugaar

Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 51 Монгол улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор энэ удаагийн хурал онол практик, үзэсгэлэн хосолсон байдлаар өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. Тус хурлаар тэсэлгээний салбарынхан өөрсдийн ажлын онцлог, дэвшилтэт технологийг танилцуулж, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон хөгжлийн чиг хандлагыг хамтдаа хэлэлцэж, тодорхой шийдлүүдийг танилцуулж өөрсдийн судалгаа, сайн туршлагыг бусадтайгаа хуваалцсан нь гол үр дүн байлаа. 2022 оны энэ жилийн хурал нь 2018 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. ОХУ-ын Тэсэлгээний инженерүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Белин Владимир Арнольдович цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн ба олон улсын компаниуд үзэсгэлэн гаргаж танхимаар болон цахимаар хамтран ажилласан байна. Хурал нь илтгэл, хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгээс бүрдсэн. Энэ удаагийн хурлыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам дэмжин ажилласан ба БЛАСТ ХХК, СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС ХХК, ОРИКА МОНГОЛИА ХХК, СТОК БЛАСТ ХХК, ТАЛСТ БЛАСТИНГ КОНСАЛТИНГ ХХК, МОНМАГ ХХК нар ивээн тэтгэж, МАСТЕР МАЙНИНГ СЕРВИС ХХК, НИТРО СИБИРЬ МОНГОЛИА ХХК дэмжин ажилласан байна. Түүнчлэн ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт судалгааны төв, Мөнх тэтгэгч хүч ХХК, МЕРА ХХК, Дата Майн ХХК зэрэг 9 байгууллага өөрсдийн үйл ажиллагааг хуралд оролцогч зочдод үзэсгэлэн гаргаж танилцуулсан нь хурлын бас нэгэн онцлог байлаа. Мөн бид 2025 оноос өмнө БНХАУ-ын Тэсэлгээний нийгэмлэгтэй хамтран Азийн тэсэлгээний хурлыг Монгол улсад зохион байгуулахаар зорилго тавин яриа хэлцлийн түвшинд явагдаж байгааг дуулгахад таатай байна. “ТЭСЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-2022” олон улсын бага хурлыг 2022.12.01-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хэлэлцүүлэг 1 Сэдэв: “Тэсэлгээний салбарт төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчин” Модератор: -Б. Бат-Очир, Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал Панелист: • Б. Дашбал-УУХҮЯ-ны ахлах шинжээч, тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга • Л. Цэвээнравдан, МХЕГ-ын Байгаль орчин геологи, уул уурхайн газрын ахлах байцаагч • Л. Пүрэв, ШУТИС, Уул уурхайн хүрээлэнгийн захирал, Доктор • С. Болд, Зөвлөх инженер Хэлэлцүүлэг 2 Сэдэв: “Тэсэлгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлага” Модератор: -Ц.Ариунжаргал, Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Панелист: • Ж.Жамъян – МонМаг ХХК-ийн Ерөнхий захирал • А.Тэмүүлин – “Бласт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал • Э. Амарсанаа – “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал • С. Мандахбат – “Орика Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал • Б. Мөнгөнцоож - “Сток Бласт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал • Г. Энхбат – “Талст Бластинг Консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал


Уул уурхайн сэтгүүл 52 Хураангуй: Уг нийтлэлд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд болох аммиакийн шүүний физик химийн шинж чанар, дулааны эффектээс болж хэрхэн задрал явагддаг талаар химийн урвалаар илэрхийлэх бөгөөд гарч болзошгүй аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар танилцуулна. 1. Оршил Анх 1867 онд аммиакийн шүүг тэсрэх бодис үйлдвэрлэхэд хэрэглэж эхэлсэн бөгөөд сүүлийн 100 жилийн хугацаанд аммиакийн шүүнд суурилсан тэсрэх бодис өргөн хэрэглэж байна. Химийн бодисын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт болон түүнээс үүсэх эрсдэл нь тухайн бодисын үндсэн үзүүлэлт болох физик, химийн шинж чанараас хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд манай салбарт өргөн хэрэглээд байгаа аммиакийн шүүний талаар мэдээллээр хангахыг зорилоо. 2. Физик, химийн шинж чанар: Аммиакийн шүү нь хатуу, талст бүтэцтэй, цагаан өнгийн, үнэргүй бодис гол найрлага нь азот хүчил бөгөөд үүнийг аммиактай нэгдүүлэх замаар гарган авдаг. Уг нэгдэл хүчтэй хүчил, сул сууриас бүрддэг давс бөгөөд 35 хувийг азот эзэлдэг. NH3+HNO3=NH4NO3 Аммиакийн шүүний молекул масс 80 гр/моль, хайлах температур 169,9 градус, задрах температур 210градус, хувийн жин мөхлөгт хэлбэрээр 0,6-1 г/см3, хүчилтөрөгчийн тэнцэл +20 байдаг, усанд уусах чанар 187 гр байна. Өндөр нягттай аммиакийн шүүг ихэвчлэн газар тариалан, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрлэлд хэрэглэдэг бол сэвсгэржүүлсэн байдлаар энгийн тэсрэх бодис үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Эмульсийн тэсрэх бодис хийхэд дурын аммиакийн шүүний усан уусмал ашиглаж болох боловч агуулга өндөртэй усан уусмал хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Аммиакийн шүү нь шингэн аммиак болон азотын хүчил, ацетон, метилийн спирт, этилийн спирт уусах боловч усанд амархан уусдаг, уусах чанар нь усны температур дээшлэх тусам нэмэгддэг. Бодисын уусах чанар нь температураас хамаардаг учир температур болгонд өөр өөр утгатай байна. Гол төлөв 200 С ийн үед 100 гр уусгагч дахь ханасан уусмал үүсгэж байгаа ууссан бодисын грамм тоогоор уусах чанарыг илэрхийлдэг. Аммиакийн шүү нь усанд уусахдаа дулааныг шингээдэг. Хүснэгт 2 –т янз бүрийн агууламжтай аммиакийн шүүний усан уусмалаас дулаан шингээлтийн талаарх мэдээллийг танилцуулж байна. Хүснэгт 2. Усан уусмал байдлаар дулаан шингээх чадвар Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчийн холбоо “Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” эмхтгэл АММИАКИЙН ШҮҮНИЙ ФИЗИК, ХИМИЙН ШИНЖ ЧАНАР БОЛОН ГАРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “Бласт” ХХК Температур, 0 С Дулаан шингээх чадвар, ккал/кг -22,31 0,383 1,91 0,393 29,83 0,420 41,6 0,361 100 0,428 Температур,0 С Уусах чадвар,гр 100гр усанд 0 20 10 157 20 187 30 233 40 280 50 339 60 411 70 501 80 618 90 772 100 994 Хүснэгт 1. Аммиакийн шүүний усанд уусах чадвар Аммиакийн шүүний усан уусмалын концентраци, моль Уусмалын дулаан шингээлт, Дж/моль 280 С 360 С 0 -24,6 -22,36 20 -19,31 - 34,8 - 14,38 50 -13,92 - 56,8 -13,33 - 57 - 11,95 65,6 12,62 - 70 - -10,62 70,6 12,25 -10,52 Доорх янз бүрийн температурт аммиакийн шүүний дулааны тодорхой утгуудыг харуулав. Хүснэгт3. Аммиакийн шүүний дулаан шингээх чадвар


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 53 Аммиакийн шүүний уусмалаар эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх үед карбамид, нитрийн нитрат, кальцийн нитрат, гуанидины нитрат болон формадинна нэмэлтээр хийснээр уусмалын талстжих температурыг бууруулдаг. Энэ нь эмульсийн тэсрэх бодисыг бага температурт тогтвортой байх шинж чанарыг бүрдүүлдэг юм. Анх 1658 онд гарган авсан бөгөөд тэсрэх шинж чанартай нь 1921 онд Германд болсон 2 хүчтэй тэсрэлтээр нотлогдсон. Үүнээс хойш дэс дараалалтай аммиакийн шүүний тэсрэлт болж байсан тул эдгээр үйл явдлаар уг бодисыг тэсрэх шинж чанартайг бүрэн нотолсон байна. Аммиакийн шүү нь халаахад задарч эхэлдэг бөгөөд температур ихсэх тусам задрах хурд нэмэгддэг. Дулааны эффектээс болж харилцан адилгүй задардаг. NH4NO3 1100C HNO3+NH3-172.9 кдж/моль 185 аас 200 градуст бор шар өнгөтэй азотын оксид хий ялгаруулдаг. NH4NO3185-2000C N2O+H2O +42.705 кДж/ моль 2300С аас дээш задралын хурд нэмэгддэг бөгөөд азотын хий, хүчилөрөгч, ус ялгаруулж их хэмжээний дулаан ялгауурдаг энэ нь бага хэмжээний тэсрэлт үүсгэдэг. NH4NO3185-2000C 2N2+O2+4H2O +128,5 кДж/моль 400 аас дээш градуст тэсрэлт явагдаж азотын хий болон ус ялгардаг. NH4NO3 >4000C 2NО2+N2+8H2O +123,5 кДж/моль Бидний эргэн тойронд байгаа гал гаргах, дулаан гаргах хэрэгслүүд хэдий хэр хэмжээний дулааныг ялгаруулдаг талаар: 1. Гэрлийн ламп 100-300° С 2. Тамхи 400-700° С 3. Шүдэнз 600-800° С 4. Лаа 600-1400° С 5. Плитка 550°-түүнээс дээш градус 6. Цахилгаанаанаас үүсэх оч 1300°С 7. Хийн гагнуур 3300°С 8. Аянга 300000С Зураг 1. Лааны дөлний температур Хүснэгт4. Аммиакийн шүүнээс үүсэлтэй ослууд № Улс Хэмжээ (тн) Огноо Амь алдсан Тэмдэглэл 1 Герман 450 1921.09.21 561 Бордооны хольцыг үйлдвэрийн тэсрэх бодистой холих ээлжит оролдлогын улмаас тэсэрчээ. Тус үйлдвэр 20.000 гаруй удаа осол авааргүйгээр холих аргыг ашигласан байна. Агуулахад 4500 тонн бордоо байснаас ердөө 450 тонн нь дэлбэрчээ. Дэлбэрэлтэд оролцсон бүх хүн амиа алдсан тул нарийн шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байна. 2 Франц 3309 1947.07.28 29 Норвегийн ачааны “Ocean Liberty” хөлөг онгоц 3309 тонн аммиакийн шүү болон төрөл бүрийн шатамхай бүтээгдэхүүн ачиж байсан. Гал гарч эхлэх үед 14 цагт онгоцыг боомтоос гаргаж 17 цагт дэлбэрсэн. Брестийн боомтод ноцтой хохирол учруулсан. 3 Канад 360 1947 0 Суммерс бордоо компанийн үйлдвэр гал гарч, 400тонн хадгалсан аммиакийн шүү шатсан. Дэлбэрэлт болоогүй. 4 АНУ 2270 1947.04.16 581 Грандкэмп ачааны хөлөг онгоцыг ачиж байх үед түймэр гарч дэлбэрсэн. Дэлбэрэлтийн үеэр 250 метрийн зайд байсаг 1050 тонн хүхэр, 960 тонн аммиакийн шүү агуулсан “High Flyer” хэмээх өөр хөлөг галд шатжээ. Grandcamp-ийн дэлбэрэлт мөн хүчтэй газар хөдлөлтийг үүсгэж, 64км зайд байгаа цонхыг хагалсан ба 460 метр өндөрт нисч байсан хоёр жижиг онгоцыг тэнгэрээс унагав. 5 Испани 400 2007 0 Ostedijk хөлөг онгоцны ачаа 11 хоногийн турш өөрөө задралын галд автсан. Усан онгоц нийт 6012 тонн NPK тээвэрлэжээ. NPK бордоо нь 15 хувь орчим аммиакийн шүү агуулдаг.


Уул уурхайн сэтгүүл 54 Америкийн нэгдсэн улсын Хойд Калифорниа мужийн Уинстон-Салем дахь Уинстон Уивер компанийн аммонийн нитратын үйлдвэрт 2022 оны нэгдүгээр сарын 31-нд томоохон хэмжээний гал гарсан юм. Уг гал түймрийн үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд ойролцоогоор 2 км ын радиуст байсан 6500 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус агуулахад нийт 600 тонн тэсрэх аюултай аммиакийн шүү хадгалагдаж байв. Энэ нь 2013 онд АНУ-н Техас мужид болсон 15 хүн амиа алдаж, 200 барилга байгууламжийг сүйтгэсэн тэсрэлтийн аммиакийн шүү хадгалагдаж байсан хэмжээнээс бараг 3 дахин их тоо юм. Гал түймрийг унтраах боломжгүй байж. Унтраах гэж оролдох нь тун эрсдэлтэй байсан учир 48 цагийн турш аюулгүйн бүс тогтоож ажиллажээ. Аммиакийн шүүний шаталтын үед агаарт азотын хий дэгдэж шар утаа ялгарч байсан бөгөөд амьсгалын замын өвчтэй хүмүүсийг гадуур гарахгүй байхыг анхааруулж байв. 4. Хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага Монгол улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оын тавдугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралт, Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх устгах журмыг мөрдөж ажиллах бөгөөд Монгол улсын MNS 6458:2014 хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн, Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахын стандартын шаардлага хангасан байгууламжид хадгална. Агуулахын шаардлага: • Агуулахын барилга нь газардуулга болон аянга зайлуулагчтай байна. • Шал нь тэгш гадаргуутай, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн байна. • Нэг тасалгаанд хадгалах бодисын хэмжээ 50 тн оос ихгүй байна. • Агуулахын дээвэр нь тэсрэлт явагдсан тохиолдолд хялбар шидэгдэх, галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна. • Агааржуулалтын хувьд байгалийн байж болно. • Агуулахын барилга нь галын дохиоллын системтэй байна. • Галын дохиоллын системийн удирдлагын самбарыг 24 цагийн турш үүрэг гүйцэтгэх харуул хамгаалалтын өрөөнд байрлуулсан байна. • Аммиакийн шүү хадгалах агуулахад зориулалтын шингээгч, хуурай элсээр хангагдсан байх бөгөөд химийн бодис алдагдах, асгарах үед ашиглах нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хүрз, хогийн шүүр, хориглох тэмдэг тэмдэглэгээ, тууз зэрэг багаж хэрэгслээр хангагдсан байна. Химийн бодисын агуулах нь аюулгүй ажиллагааны 6 АНУ 240 2013.04.17 15 West Fertilizer гэх бордоо үйлдвэрлэдэг компанид хадгалагдаж байсан аммиакийн шүү дэлбэрч, 80 орчим айл, дунд сургуулийг нураажээ. Ойролцоох асрамжийн газрын 133 оршин суугч балгасанд дарагджээ. Нийтдээ 15 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Тус байгууламж нь Дотоодын аюулгүй байдлын яамны зохицуулалтгүйгээр зөвшөөрснөөс илүү их хэмжээний аммиакийн шүү хадгалсан гэсэн мэдээлэл бий. 7 БНХАУ 800 2015.08.12 173 Агуулахад хадгалагдаж байсан нитроцеллюлоз хэт халж, хуурай болсны дараа аяндаа шатаж ойролцоо хадгалагдаж байсан 800 орчим тонн аммиакийн шүүг дэлбэлжээ. Онцгой байдлын 110 албан хаагч, 55 оршин суугч, ажилтан амь үрэгдэж, найм нь сураггүй алга болсон байна. 798 хүн шархадсан байна. Боомтын барилга байгууламж, бараа материалд их хэмжээний хохирол учирч, ойр орчмын орон сууцны хороолол эвдэрч, төмөр замын буудалд их хэмжээний хохирол учирчээ. 8 Ливан 2750 2020.08.04 218 Дээд Батлан хамгаалах зөвлөлийн товч танилцуулгад оролцогчдын хэлснээр галыг агуулахын хаалгыг гагнаж байсан ажилчид асаасан байна. Боомтын ажилчин асан “12-р агуулах дотор 30-40 нилон ууттай салют байсан” гэж өөрийн биеэр мэдүүлэг өгчээ. Аммиакын шүүг асаахад “салют, сум эсвэл аммиакын шүүний хажууд хадгалсан өөр ямар нэг зүйл оролцсон байж болзошгүй гэж тодорхойлжээ. 9 АНУ 450 2022.01.31 0 Их хэмжээний гал гарч хортой хий тархсан. (дор дэлгэрүүлэв) Зураг 2. Хохирол учирсан байдал Шатах болон тэсрэлт үүсэх нөхцөл • Хадгалалтын горим зөрчигдөх • Агааржуулалтгүй агуулахад хадгалах /битүү/ • Хамт хадгалах хориотой бодистой хамтад нь хадгалах, тээвэрлэх • Ажилтны мэдлэг болон ажлын дадлага туршлага дутах


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 55 тэмдэг тэмдэглэгээ болон хор аюулын лавлах мэдээллийг хүний нүдэнд шууд тусах ил газар байрлуулсан байна. Манай байгууллага нь Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахын / Ерөнхий шаардлага” MNS 6458:2014/ стандартад нийцсэн агуулахыг салбар бүрт барьж байгуулсан. Хадгалахад тавигдах шаардлага • Химийн бодисыг хадгалалтын горим хангахгүй нөхцөлд хадгалбал хэт хөрснөөс талсжих, халснаас ууршиж дотоод даралт тэсрэлтийн аюулаас хамгаалах хэрэгтэй. • Химийн бодисын агуулахад дараах зүйлийг хориглоно. • Ил гал гаргах, чүдэнз зурах, тамхи татахыг хориглоно. • Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хадгалахыг хориглоно. • Амархан гал авалцах, тэсрэлт үүсгэх зүйл (тосоор бохирдсон хувцас, алчуур гэх мэт) хадгалахыг хориглоно.. Тээвэрлэлтийн үед анхаарах зүйлүүд Зураг 2. “Бласт” ХХК Химийн бодисын агуулах нэмэгдэх, дулаанд тогтворгүй бүтээгдэхүүн үүсэх, нарны гэрэл болон хэт ягаан туяанаас исэлдэх, полимержих зэргээр бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөж, тэсэрч, дэлбэрэх, галын аюул гарах, бүтээгдэхүүний чанар өөрчлөгдөх, асгарч алдагдах эрсдэлтэй тул хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлд хадгална. • Хуурай, цэвэр орчин, байнгын агааржуулалттай агуулахад хадгалах ёстой ба тэнд өөр ямар нэгэн төрлийн химийн бодис материал хамт хадгалж болохгүй. • Аммиакийн шүүг бусад төрлийн нитрат болон хлоратуудтай хамт хадгалж болохгүй. Холилдсон үед тогтворгүй шинж чанартай болдог бөгөөд энэ нь тэсрэх аюултай байдаг. • Аммиакийн шүүний уут сав нь урагдсан, бохирдсон, норсон, эсвэл чийг авсан бол байрлуулах хадгалахыг хориглоно. • Дагтаршиж нягтарсан аммиакийн шүүнд тэсрэх бодисын цэнэг байрлуулан тэсэлж сийрэгжүүлэхийг хатуу хориглоно. • Аммиакийн шүүнээс үүдэн галын аюул гарсан тохиолдолд зориулалтын техник хэрэгслийг ашиглаж, салхитай талаас нь усаар шүршин азотын исэлдэлтийн тархалтыг шуурхай унтраавал зохино. Гал унтраагдахгүй аюултай байдалд хүрэхээр бол ажиллаж буй хүмүүсийг хоргодох байранд оруулж • Тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь холбогдох журмын шаардлага хангасан цахилгааны ямар нэгэн доголдолгүй байх бөгөөд тос, масло зэрэг шатах тослох материалын хувьд асгаралтгүй байх ёстой. • Тээвэрлэгч тээврийн хэрэгсэл дээр “химийн хорт болон аюултай бодисын шошго, анхааруулах тэмдэг” стандартад заасан анхааруулах тэмдгийг стандартад заасан байрлалд байрлуулсан байна. • Химийн бодис тээвэрлэгч тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цаг-аас хэтрүүлж болохгүй. • Химийн бодисыг цуваагаар тээвэрлэх тохиолдолд тээврийн хэрэгслийн хоорондын зай 50 метрээс багагүй байна. • Тээвэрлэж байгаа жолооч нь химийн бодистой харьцах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвартай байна. • 100 м-ээс дотогш ил гал гаргах, тамхи татахыг хориглоно. • Тээвэрлэж байгаа машин нь химийн бодис тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, химийн бодис хадгалах тээвэрлэх устгах журамд заасны дагуу доторлогоо болон хаяг тэмдэглэгээтэй байна.


Уул уурхайн сэтгүүл 56 Хадгалалтын үед анхаарах зүйлүүд • Хууль болон дүрэм, журмын зүйл заалтуудыг мөрдөн ажиллах /Химийн хорт болон аюултай бодисын тухай, химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам гэх мэт/. • Үйлдвэр болон агуулахад гал, цахилгааны аюулгүй байдлыг ханган ажиллаж ажлын байруудад үзлэг шалгалтыг тогтмол хийж хэвших хэрэгтэй. • Асгаралт үүсгэхгүй байх ёстой. • Агуулахад хадгалж байгаа химийн бодисын хор аюулын лавлах мэдээллийг хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна. • Агуулахад нэг бүрийн хамгаалах хэрэгслийн талаар мэдээлэх самбар байрлуулна. Аммиакийн шүүтэй хамтад нь хадгалж, тээвэрлэж болохгүй химийн бодисууд: • Хүчлүүд, металлын нунтгууд, шатамхай шингэнүүд, хлоридууд, нитритүүд, хүхэр, нарийн жижиглэсэн органик ба шатамхай материалууд. Урьдчилан сэргийлэх • Холбогдох хуулиуд болон дүрэм, стандартын шаардлагуудыг ханган ажиллах. • Үйлдвэр болон агуулахын бүсэд гагнуур болон тастагч ажиллуулах ажил гүйцэтгэхдээ онцгой наряд авч эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр гүйцэтгэх. • Гал аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг тогтсон хугацаанд хийж хэвших. • Цахилгааны аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалтыг давтамжтай хийж хэвших бөгөөд бүртгэлийг хөтөлж баталгаажуулалт хийх. • Хадгалалт, тээвэрлэлтийн явцад өөр нэр төрлийн химийн бодистой хамт байлгах. • Үзлэг шалгалтаар зөрчилтэй буюу аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажлын удирдагч болон ХАБЭАХ-ын инженерт нэн даруй мэдэгдэж залруулах ажиллагаа явагдсан үед ажлыг хийж гүйцэтгэх. • Харьцан ажиллахад анхаарах зүйлс. • Аммиакийн шүү нь арьсны талст бүрхүүлийг цочроох үйлчилгээтэй тул үйлдвэрийн ажлын байр, талбайн агаар дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 10 мг/м3 -ээс хэтрэхгүй байх ёстой. • Харьцан ажиллахдаа ажиллагсад нь зориулалтын конбинзон болон ажлын хувцас, тоосжилтоос хамгаалах хэрэгсэл хэрэглэнэ. • Дагтаршсан аммиакийн шүүг бутлахдаа төмөр буюу оч үүсгэх зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Зураг3. “Бласт Автомотив” ХХКТусгай тэмдэглэгээ бүхий тээврийн хэрэгсэл Ном зүй: 1. Эмуьсионные взрывчатые вещества Москва-Красноармейск 1994 2. Maheshwari R, Dhathathreyan A. Influence of ammonium nitrate in phase transition of Langmuir and Langmuir-Blodget films at air/solution and solid/solution interfaces. J Colloid Interface Sci. 2004;275:270–276. 3. https://en.wikipedia.org/ wiki/List_of_ammonium_ nitrate_disasters 4. International Journal of Science and Research (IJSR) ISSN (Online): 2319-7064 5. Эмульсионные промишленные взрывчатые вещества Колганов Е.В, Соснии В.А 2009 6. Chemical book.com 7. Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахын /Ерөнхий шаардлага” MNS 6458:2014/ стандарт” 8. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам / Монгол улсын шадар сайд,Байгаль орчин,аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 23- ны өдрийн 54/А/136/ А/215тоот хамтарсан тушаалын хавсралт/


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 57


Уул уурхайн сэтгүүл 58


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 59 Хураангуй: Манай орны хэмжээнд уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлөөс хамааран газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг бүтээн байгуулалт явуулж байгаа томоохон ордуудад 1000-2000м3 -ын багтаамжтай босоо ган сав жилд 60-70 хүртэл сав эргэлтийн коэффициенттэйгээр ажиллаж байна. Иймд газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалдаг босоо савны ашиглалтын хугацааг тогтоож цаашид ашиглах эсэхийг үнэлэх нь тодорхой хугацаанд тухайн саванд газрын тосны бүтээгдэхүүнийг татан авч, нөөц бүрдүүлэхээр төлөвлөх, захиалга өгөх, ашиглалтын үйл ажиллагаанаад аюул эрсдэлгүй нөхцлийг бүрдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнгээр босоо савны ашиглалтын хугацаанд цуцалт, хүчдэл хэв гажилтын нөлөөлөл хэрхэн хамаарах математик загварыг боловсруулсан тул практик хэрэглээнд шууд нэвтрүүлж болох давуу талтай юм. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл нөөцийг тодорхойлох загварын дагуу тооцоог практикт нэвтрүүлснээр босоо савыг үргэлжлүүлэн ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болж байна. Судалгаааны үр дүнгээр цаашид ашиглах хугацаагүй болох нь тогтоогдвол босоо ган савыг ашиглалтаас гаргаж шинээр солих, эсвэл засварын ажлыг төлөвлөгөөндөө оруулах талаар зөв шийдвэр гаргахад нөлөөлнө. Нэг.Ерөнхий зүйл Манай орны хэмжээнд уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлөөс хамааран газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг томоохон бүтээн байгуулалт явуулж байгаа ордуудад ажиллаж байгаа машин техникийг тасралтгүй шатахуунаар хангаж ажиллуулахын тулд 1000-2000м3 -ын багтаамжтай босоо ган савыг жилд 60-70 хүртэл сав эргэлтийн коэффициенттэйгээр ашиглаж байна. Иймд газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалдаг босоо ган савны ашиглалтын хугацааг тогтоож цаашид ашиглах эсэхийг үнэлэх нь тодорхой хугацаанд тухайн саванд газрын тосны бүтээгдэхүүнийг татан авч, нөөц бүрдүүлэхээр төлөвлөх, захиалга өгөх, ашиглалтын үйл ажиллагаанаад аюул эрсдэлгүй нөхцлийг бүрдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой юм. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо савны ашиглалтын зөвшөөрөгдөх хугацааг савны нөөцийн зарцуулалтын ерөнхийлсөн үзүүлэлтээр таамаглахдаа экстраполяцийн аргыг хэрэглэдэг. Энэ нь нөөцийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг судалж буй процесс нь тодорхой ба санамсаргүй гэсэн хоёр байгуулагчаас бүрддэгтэй холбоотой юм [1]. Савны ашиглалтын найдварт байдал гэдэг нь тухайн савны тогтоосон утгын хязгаар дахь хугацаанд шаардагдах үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг тодорхойлох үзүүлэлтүүдийг хангах чадварыг хэлнэ (мөн техник үйлчилгээ, засвар, хадгалалт, тээвэрлэлт нөхцөлд) Нэгд: тухайн сав тасралтгүй технологийн ажиллагааг гүйцэтгэх, урьдчилсан төлөвлөгөөт засварыг хугацаанд нь явуулсан, хуучирсан тоног төхөөрөмжүүдийг солих, засах, баталгаажуулах, эсвэл энэ хугацаанд сав үүргээ гүйцэтгэхгүй байгаа. Хоёрт: савны найдварт байдлыг хадгална гэдэг нь тогтоосон хязгаарын ойлголтыг агуулна. Энэ нь энэхүү систем нь салангид аль нэг элементүүд зогсоход ажиллах ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОСОО ГАН САВНЫ АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ШИНЖИЛГЭЭ Д.Ургамалсувд ШУТИС.ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, докторант Email:urgamal@must. edu.mn Түлхүүр үг: цуцалт, хүчдэл, хэв гажилт


Уул уурхайн сэтгүүл 60 чадвараа хадгалахыг хэлнэ. Гуравт: найдварт байдлыг цаг хугацааны тодорхой завсарт авч үзэх шаардлагатай. Найдварт байдал нь (БГС)-ны зогсолтгүй ажиллагаа, засвар шаардах байдал, удаан эдэлгээг хадгалах чадварыг авч үздэг. Хоёр. Онолын хэсэг 2.1.Савны ашиглалтын найдварт байдлын үзүүлэлтүүдийн тооцоо Савны ашиглалтын найдварт байдлын үзүүлэлтүүдийн тооцоог дараах байдлаар хийнэ Зогсолтгүй ажиллагааг тодорхойлох үзүүлэлтүүдийн графикийг тодорхой нөхцөлд тодорхой хугацааны интервалд байгуулна. Савны найдварт байдлын үзүүлэлтүүдийг сонгоход БГС-ны элементүүдийн зогсолтын шалгуур үзүүлэлтүүд болон хязгаарын байдлын үзүүлэлтүүдийг тогтоох шаардлагатай. Савны элементүүдийн хязгаарын утга нь [3] түүний цаашид ашиглах боломжгүй буюу зөвшөөрөх боломжгүй үр ашгийн бууралттай, аюулгүй ашиглалтын байдлыг зөрчсөн, ажиллах хүчний амь насанд аюултай төдийгүй амьтан ургамалд ч мөн аюултай болохыг харуулна. БГСны техникийн байдлын тухай мэдээллийг анхлан цуглуулж боловсруулах арга нь техникийн байдлын тухай мэдээлэл цуглуулахад бэлтгэх найдварт байдлыг нь судалж байгаа объект бүрийн техникийн байдлыг шинжлэх анхан шатны мэдээллийг гарган авч боловсруулахад чиглэгдэнэ. Босоо ган савны техникийн байдлын тухай мэдээллийг цуглуулах бэлтгэх ажил нь салбарын норм ба дүрэм зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан зааврын дагуу бүрдүүлэлт хийж техникийн үзлэг, зогсолтын схемийг боловсруулах зэрэг ажлыг хамруулна. Техникийн байдлын үзлэг нь зогсолт, эвдрэл байгааг илрүүлэх зорилгоор явагддаг. БГС нь хийц олон төрлийн ачаалалд байдаг. Анхан шатны мэдээллээр мэдээлэл бүрэн эсэх болон мэдээллийг ангилж зэрэглэнэ [4]. Үүнд БГС-ны ашиглалтын хугацааг өсөх дарааллаар (шинжилгээ оношлогоо явуулах моментон дахь) Энэ үед зогсолтын үндсэн дараах төрлүүдийн загварыг тооцоолно: -Хийцийн (цуцалт, элэгдэл, тооцооны хүчин зүйлсийн тооцоолоогүй нөлөөлөл) -Технологийн (далд согогын илрэл, үйлдвэрийн чанарын шинж чанар муу) -Ашиглалтын(ашиглалтын дүрэм зөрчсөн, засвар үйлчилгээ ) Босоо ган савны найдварт байдал ба нөөц нь хүчдэл төвлөрсөн бүсэд голлон явагддаг ба бодит хүчдэлийн түвшин нь урсалтын хязгаарт хүрэх буюу түүнээс ч их байна. Босоо ган савны ашиглалтын туршлагаас харахад ∆t хугацааны интервалын харьцангуй бага заагт зогсолт үүсэх магадлал нь энэ интервалын урттай пропорциональ байна. Энэ үед пропорционалийн коэффициент нь λ-тай тэнцүү [5,6]. Энэ нь элементийн ашиглалтын хугацааны үргэлжлүүлэх боломжийг зогсолтгүй ажиллагааны магадлалын хэмжээсгүй илэрхийллээс зогсолт хүртэл тодорхойлох боломж олгож байна. Энд λ(t)-i-р элементийн зогсолтын эрчмийн хугацааны момент бүр дэх нийлбэр Мэдээллийн тоон шинжилгээ нь савны элементүүдийн засагдаагүй байдлын тодорхой үнэлгээг агуулдаг ба эвдрэлийн үзүүлэлтүүдийн тооцоо нь (3), (4)-гэсэн томъёонд тохирч байна. Гурав. Шинжилгээний хэсэг 1000 м3 –ын багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах нийт 12 босоо ган саванд тус бүрийн хана, дээвэр, ёроолын зузааны хэмжилтийг үл эвдэх сорилын аргаар явуулсан ба савны ашиглалтын эхэнд ба ашиглалтын дараа хүчдэл, хэв гажилтаар тус бүр 6 удаагийн, цуцалтаар 6 удаагийн тооцоог хийж нийт 144 удаагийн тооцоог явуулсан. Сав бүрийн хувьд 1-6-р бүслүүр, ёроол, дээвэр тус бүрийг SOLIDWORKS программ дээр тооцооны загвар гаргасан. Савны нормт зузаантай ашиглалтын эхэнд байх үеийн болон олон жил ашигласны дараа нимгэрсэн савны шингэн ба хатуу төлвийн хоорондын харилцан үйлчлэлийг тооцож, хатуу биетийн механик шинж чанарыг тооцох ачааллуудыг өгч ANSYS программ дээр STRUCTURAL модульд савны хүчдэл хэв гажилтыг тооцож савны материалын буюу гангийн маркаар механик шинж чанарын үзүүлэлтүүдийг өгч хүчдэл хэв гажилт болон цуцалтын тооцоог хийсэн. 1. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд тангенциал хүчдэл болон ашигласан жил хэрхэн хамаарч байгааг шинжлэе. Матлав программ ашиглан бодсон үр дүнгээс харахад ашиглалтын үлдэгдэл хугацаа тангенциал хүчдэл, ашигласан жилээс шугаман биш, хүчтэй (R2=0.7593) хамааралтай байгааг (Зураг 1) ашиглалтын үлдэгдэл хугацааны өөрчлөлтийн 75.93%-ийг эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлаж болохоор байна. Босоо ган савны


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 61 ашиглалтын үлдэгдэл хугацаанд тангенциал хүчдэл болон ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар дараах (1) хэлбэртэй болно. (1) Т- босоо савны ашиглалтын үлдэгдэл хугацаа Аσ- босоо савны ашиглалтын жил τ - босоо савны тангенциал хүчдэл 2. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль хүчдэл болон ашигласан жилээс хэрхэн хамаарч байгааг шинжлэе. Матлав программ ашиглан бодсон үр дүнгээс харахад ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль хүчдэл, ашигласан жилээс шугаман биш, хүчтэй (R2=0.7732) хамааралтай байгааг (Зураг 2) ашиглалтын үлдэгдэл хугацааны өөрчлөлтийн 77.32%-ийг эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлаж болохоор байна. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд нормаль хүчдэл болон ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар дараах (2) хэлбэртэй болно. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл Зураг 1. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа тангенциал хүчдэл, ашигласан жилээс хамаарах хамаарал Зураг 2. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль хүчдэл, ашигласан жилээс хамаарах хамаарал


Уул уурхайн сэтгүүл 62 хугацаа эвдрэл гэмтэл , ашигласан жилээс хэрхэн хамаарах Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа нийлбэр хэв гажилт, савны дүүргэлтээс хамаарах хамаарал Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа савны дүүргэлт, ашигласан жилээс хамаарах хамаарал Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль болон тангенциал хүчдэлээс хамаарах хамаарал Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль болон тангенциал хүчдэлээс хэрхэн хамаарч байгааг шинжлэе. Матлав программ ашиглан бодсон үр дүнгээс харахад ашиглалтын үлдэгдэл хугацаа нормаль болон тангенциал хүчдэлээс шугаман биш, хүчтэй (R2=0.794) хамааралтай байгааг ашиглалтын үлдэгдэл хугацааны өөрчлөлтийн 79.4%-ийг эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлаж болохоор байна. Босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд нормаль болон тангенциал хүчдэлээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар дараах хэлбэртэй болно. Т-босоо савны ашиглалтын үлдэгдэл хугацаа Ашигласан материалын жагсаалт: [1]. Д.Ургамалсувд “Газрын тосны бүтээгдэхүүний оношлогоо, үлдэгдэл нөөцийн үнэлгээний асуудал”, “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” онол практикийн бага хурал №1/16, 2010.195-202х [2]. Д.Ургамалсувд “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах босоо савны эд ангийн элэгдлийн хязгаарыг тодорхойлох”, ШУТИС -ийн эрдэм шинжилгээний илтгэлүүдийн эмхэтгэл №02/2014, 2014. 70-77х [3]. Д.Ургамалсувд “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны оношлогоо”, Oil and gas 2016, 97-102х [4]. Д.Ургамалсувд Ж.Цэвээнжав, Ц.Багмид “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны хийцийн судалгаа”, “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” онол практикийн бага хурал №1/18, 2012.170-176х [5]. Д.Ургамалсувд “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны ашиглалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”, “Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” онол практикийн бага хурал №1/15, 2009. 206-214х [6]. D.Urgamalsuvd, J.Tseveenjav, “Methodology of evaluation for residual reserve of vertical storage tank of petroleum products”, “ICCST 2013” conference Proceedings “International conference of MUSTAK” 2013.349-352p σ- босоо савны нормаль хүчдэл τ - тангенциал хүчдэл Дүгнэлт 1. Босоо савны ашиглалтын үлдэгдэл хугацааг зэврэлтийн процесс дээр тулгуурлан тодорхойлж савны дүүргэлтийн өндөр, бүтээгдэхүүний төрөл зэрэг үзүүлэлтийг тооцож Матлав программ ашиглан дээрх савнуудын ашиглалтын үлдэгдэл хугацаанд тангенциал хүчдэл болон ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (1), босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд нормаль хүчдэл болон ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (2), босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд эвдрэл гэмтэл ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (3), босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд нийт хэв гажилт, савны дүүргэлтээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (4), босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд савны дүүргэлт ашигласан жилээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (5), босоо ган савны ашиглалтын үлдэгдэл хугацаанд нормаль болон тангенциал хүчдэлээс хамаарах олон хүчин зүйлт регрессийн математик загвар (6) -уудыг гарган авлаа.


Уул уурхайн сэтгүүл Уул уурхайн сэтгүүл 63


Уул уурхайн сэтгүүл 64


Click to View FlipBook Version