The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Lecture № 3.4 Nasand huregseded uzuuleh amisgaluulah suuri tuslamj

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by Batchimeg Battulga, 2020-04-15 01:43:06

Lecture № 3.4 Nasand huregseded uzuuleh amisgaluulah suuri tuslamj

Lecture № 3.4 Nasand huregseded uzuuleh amisgaluulah suuri tuslamj

НАСАНД ХҮРЭГСДИЙН
АМИЛУУЛАХ CУУРЬ ТУСЛАМЖИЙН

Subtitle ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖ

УДИРДАМЖИД АШИГЛАСАН
НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

• Advanced Life Support Амилуулах лавшруулсан тусламж
• Algorithm Алгоритм
• Asphyxia Амьсгал бүтэлт
• Automated external defibrillator (AED) Автомат тохируулгат дефибриллятор
• Bag –valve-mask (BVM) Уут-хавхлагат-хошуувч
• Basic Life Support Амилуулах суурь тусламж
• Chain of survival Амилуулах гинжин дараалал
• Cardio pulmonary resuscitation Зүрх амьсгалын амилуулалт
• Manikin Маникен
• Nasal airway Хамар-залгиурын гуурс
• Oral airway Ам-залгиурын гуурс
• Recovery position Хажуугийн сэргээх тогтвортой байрлал
• Rescue breaths Аврах амьсгалуулалт
• Self-inflating bag Өөрөө тэлэх уут
• Ventilation Амьсгалуулалт
• Маnual external defibrillator Гар тохируулгат дефибриллятор
• Paramedic Яаралтай тусламжийн мэргэшсэн ажилтан
• Positive End-expiratory Pressure (PEEP) Амьсгал гаргалтын төгсгөлийн эерэг даралт
• SARS Амьсгалын цочмог халтай хамшинж

ЗАРИМ ҮГИЙН ТОВЧЛОЛ

• АЗГ Ам-залгиурын гуурс
• АЗГББ Амьсгалын зам гадны биетээр бөглөрөх
• АЛТ
• АСТ Амилуулах лавшруулсан тусламж
• АТД Амилуулах суурь тусламж
• АЦХаХ Автомат тохируулгат дефибриллятор
• ГТД Амьсгалын цочмог халтай хамшинж
• ЗАА Гар тохируулгат дефибриллятор
• ЗГЗ Зүрх амьсгалын амилуулалт
• ЗХЖ Зүрх гэнэт зогсох
• МУБ Зүрхний ховдлын жирвэлзэл
• НФООД Мөнгөн усны багана
• ӨТУ Нэг фазтай огтлогдсон огцом тасрах долгион
• СХНФД Өөрөө тэлэх уут
• УХХ Синусоид хэлбэрт нэг фазын долгион
• ХЗГ Уут-хавхлагат-хошуувч
• ХФООТД Хамар-залгиурын гуурс
• ХЖ/ХТ Хоёр фазтай огтлогдсон огцом тасрах долгион
• ШШХФД
• ЭЯТ Ховдлын жирвэлзэл/ховдлын тахикарди
• ЯТБ Шулуун шугамын хоёр фазтай долгион
Эмнэлгийн яаралтай тусламж
Яаралтай тусламжийн баг

ОРШИЛ

• Амилуулах суурь тусламж (АСТ)-ийн эмнэлзүйн энэхүү
удирдамжийг Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг,
Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн
төслийн “ЭПОС Эрүүл мэндийн менежмент”
байгууллагын Олон улсын зөвлөх багийн дэмжлэгтэйгээр
хамтран боловсрууллаа.

• Олон улсад дагаж мөрддөг амилуулах суурь тусламжийг
2005 онд Сэхээн Амилуулалтын Олон Улсын Зөвлөлдөх
Хорооноос боловсруулан баталсан бөгөөд эмнэлзүйн
дээрх удирдамжийг 8 орны сэхээн амилуулалтын
байгууллагууд дагаж мөрддөг.

• АСТ гэдэг нь халдвар хамгаалалтын
хэрэглэлээс өөр багаж хэрэгсэлгүйгээр
амьсгалын замыг чөлөөлөх, амьсгалуулах,
цусны эргэлтийг тэтгэх үйл ажиллагааг хэлнэ.
Энэхүү удирдамжид АСТ-ийг эмнэлгийн бус
хүн хэрхэн үзүүлэх болон автомат тохируулгат
дефибрилляторыг хэрэглэх талаар заасан
болно. Түүнчлэн зүрх гэнэт зогсохыг хэрхэн
таньж мэдэх, хажуугийн сэргээх тогтвортой
байрлалд оруулах, хахах үед болон эмнэлгийн
нөхцөлд АСТ үзүүлэх талаар тусгасан.

• АСТ гэдэг нь халдвар хамгаалалтын
хэрэглэлээс өөр багаж хэрэгсэлгүйгээр
амьсгалын замыг чөлөөлөх, амьсгалуулах,
цусны эргэлтийг тэтгэх үйл ажиллагааг хэлнэ.
Энэхүү удирдамжид АСТ-ийг эмнэлгийн бус
хүн хэрхэн үзүүлэх болон автомат
тохируулгат дефибрилляторыг хэрэглэх
талаар заасан болно. Түүнчлэн зүрх гэнэт
зогсохыг хэрхэн таньж мэдэх, хажуугийн
сэргээх тогтвортой байрлалд оруулах, хахах
үед болон эмнэлгийн нөхцөлд АСТ үзүүлэх
талаар тусгасан.

• Ховдлын жирвэлзэл нь эмх замбараагүй, түргэссэн
туйлшрал, эргэн туйлшралын хуй салхи адил юм. Зүрх
жигд хэмнэлээр хэвийн агшихгүй байгаа тул зүрхний цус
түрэлт, эргэлт үүсгэх боломжгүй. Зүрх гэнэт зогссон,
ховдлын жирвэлзэлтэй байх үед нь өвчтөнтэй ойролцоо
байгсад АСТ үзүүлж үхлээс аврах боломжтой. Зүрх гэнэт
зогссон, ховдлын жирвэлзэлтэй хүмүүст нэн даруй ЗАА
болон дефибрилляцийг хослуулан хийх нь чухал ач
холбогдолтой. Энэхүү удирдамж нь осол гэмтэлд өртөх,
хар тамхи хэтрүүлэн хэрэглэх, живэх болон хахсан зэрэг
шалтгаанаар амь тэнссэнтохиолдолд амьсгалын замыг
чөлөөлөх, аврах амьсгалуулалт хийх, АСТ үзүүлэх аргаар
тухайн өвчтөнийг амилуулах, амь насыг авран хамгаалах
арга аргачлал, дэс дараалал, алгоритм зэргийг нотолгоонд
тулгуурлан тусгасан цогц баримт бичиг мөн.

Удирдамжийн зорилго, зорилтууд

• Энэхүү баримт бичиг нь зүрх амьсгал
зогссон, амь насанд аюултай, үхлүүт
байдалд буй хүмүүст эмнэлгийн яаралтай
тусламжийн баг ирэх хүртэл үзүүлэх АСТ-
ийн удирдамж юм.

• АСТ-ийн эмнэлзүйн удирдамжийн зорилго
нь зүрх амьсгал зогссон өвчтөнд үзүүлэх
тусламжийн чанар, үр дүнг сайжруулахад
оршино.

• Зүрх амьсгалын амилуулах суурь
тусламжийг ихэвчлэн эмнэлэгт хүргэхээс
өмнө ямар нэгэн эм, эмнэлгийн
хэрэгсэлгүйгээр үзүүлдэг. АСТ-ийг үзүүлэх
явцад эм тариа хэрэглэх буюу мэс ажилбар
хийдэггүйгээрээ амилуулах лавшруулсан
тусламж (АЛТ)-аас ялгаатай.

Зорилтууд

• Амилуулах гинжин дарааллын ач холбогдлыг
ойлгуулах

• Амь тэнссэн байдлыг таньж мэддэг болох
• АСТ-ийг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадвар

эзэмших
• АТД-ыг заалтын дагуу хэрэглэж чаддаг болох
• Хахсан хүнд аюулгүй, үр дүнтэй аргаар тусламж

үзүүлэх чадвар эзэмшүүлэх

Б. МЕНЕЖМЕНТИЙН АЛГОРИТМ
Б.1. Амилуулах гинжин дараалал

Б.2. Насанд хүрэгсдийн АСТ-ийн дарааллын
алгоритм

Насанд хүрэгсдийн АСТ:

ХАРИУ ӨГӨХГҮЙ БАЙНА уу?

Чанга хашгирч тусламж дууд

Амьсгалын замыг чөлөөл

ХЭВИЙН АМЬСГАЛАХГҮЙ БАЙНА уу?

103*дууд • * орон нутгийн яаралтай
30 удаа цээж шахах тусламжийн сүлжээнд
холбогдож дуудах

2 удаа аврах амьсгалуулалт
30 удаа цээж шахалт

Б.3. Насанд хүрэгсдийн АЗГББ үеийн
эмчилгээний алгоритм

Насанд хүрэгсдийн АЗГББ үеийн эмчилгээ

Бөглөрлийн зэргийг тогтоох

Амьсгалын зам Амьсгалын зам
бүрэн хагас
бөглөрсөн(ханиаж
өглөрсөн(ханиаж чадна)
чадахгүй)
Ханиахыг нь дэмжих
Ухаангүй Ухаантай Амьсгалын зам бүрэн
ЗАА эхэл Сээрэнд 5 удаа
бөглөрөх эсвэл
дэлдэх бөглөрөл арилах
Аюулхайг 5 удаа хүртэл үргэлжлэн

шахах ажиглах

Б.4. Автомат тохируулгат дефибриллятор хэрэглэх
дарааллын алгоритм
АТД хэрэглэх дараалал

Ухаангүй өвчтөн Тусламж дуудах

Амьсгалын зам чөлөөл АТД авчруулах
Хэвийн бус амьсгалалт 103- дуудах

АТД бэлэн болох хооронд
ЗАА 30:2 хийх

АТД-аар зүрхний
хэмийг шалга

Цохиулах хэрэгтэй Цохиулах хэрэггүй

1 цохиул 2 фазтай нь 150-360Ж ЗАА 30:2 2 мин
1 фазтай нь 360Ж

Завсарлалгүй
ЗАА 30:2 2 мин

Өвчтөн хэвийн амьсгалж эхлэх хүртэл
үргэлжлүүл

В. АРГА ТЕХНИК БА ҮЙЛДЛИЙН ТАЙЛБАР
В.1. Амилуулах гинжин дараалал

• Амь тэнссэн ноцтой өвчин, зүрхний бахыг эрт мэдэж
эмнэлэгт болон эмнэлгийн өмнөх нөхцөлд зүрх
зогсохоос сэргийлэх, зүрх амьсгалын амилуулалтыг
эрт эхлүүлэх, сэхээсний дараах тусламжийн
дарааллыг амилуулах дөрвөн гинжин дарааллаар
үзүүлжээ.

Амилуулах гинжин дараалал
тус бүрийг тодорхойлбол:

1. Амь тэнссэн байдлыг эрт таньж, тусламж
дуудах: эмнэлгийн яаралтай тусламж эсвэл орон
нутгийн яаралтай тусламжийг утсаар дуудах.
Эрт, үр дүнтэй арга хэмжээ авбал зүрх зогсохоос
сэргийлж чадна.

2. Ойролцоо байгсад нь ЗАА-ыг цаг алдалгүй
эхлүүлэх: ХЖ эсвэл зүрх гэнэт зогсох үед ЗАА
эрт эхлэх нь сэхээх боломжийг хоёроос гурав
дахин нэмэгдүүлнэ.

3. Дефибрилляцийг эрт хийх: үхэдхийн унасан
эхний 3-5 минут дотор ЗАА ба
дефирилляцийг хослуулан хийж чадвал
сэхээн амилуулах магадлал нь 49-75% хүрнэ.
Дефибрилляц хийх арга хэмжээ хожимдсон
минут тутамд зүрхний үйл ажиллагааг
сэргээх магадлал 10-15%-иар буурна.

4. Амилуулах лавшруулсан тусламжийг эрт
эхлүүлэх болон сэхээсний дараа хийх
эмчилгээний чанар нь цаашдын тавиланд
ихээхэн нөлөөлнө.

• ЯТБ-ийг дуудсанаар тусламжийн газарт хүрэлцэн
ирэх хугацаа хөгжингүй улс орнуудад дунджаар
8 минут орчим байдаг. Энэ хугацаанд өвчтөний
ойролцоо байсан хүмүүс амилуулах гинжин
дарааллын эхний гурван дарааллыг цаг алдалгүй
хэрхэн гүйцэтгэснээс өвчтөний тавилан
хамаардаг.

• Зүрх зогссон байвал ЗАА-ыг цаг алдалгүй
эхлэх хэрэгтэй. Энэ нь тархи, зүрхний цусан
хангамжийг бага боловч тэтгэнэ. Мөн
дефибрилляцийн цэнэгэн сэдээлтээр ХЖ-ийг
арилгаж зүрх үр дүнтэй ажиллах, цусны эргэлтийг
сэргээх магадлалыг нэмэгдүүлнэ. Үхэдхийн
унаснаас 4-5 минут дотор дефибрилляц хийж
амжихгүй үед цээж шахалт хийх нь нэн чухал
байдаг.

В.2. Насанд хүрэгсдийн амилуулах суурь
тусламж

B.2.1. АСТ үзүүлэх дараалал

АСТ үзүүлэх үйл ажиллагааг удирдамжийн дагуу дараах дарааллаар
үзүүлнэ (Алгоритм Б.2). Үүнд:

1. Өвчтөн ба ойролцоо байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг нягтал
2. Өвчтөний ухаантай эсэхийг нь шалга (Зураг 1)

– Мөрнөөс нь зөөлөн сэгсэрч “Та зүгээр үү?” гэж чанга асуу

Зураг 1. Өвчтөн ухаантай эсэхийг шалгах

• 3а. Өвчтөн ухаантай хариу өгч байвал:

– Түүнд ямар нэг аюул эрсдэл байхгүй гэж
үзвэл байсан байдалд нь үлдээнэ

– Түүнд ямар нэгэн өвчин эмгэг буюу
гэмтэл байгаа эсэхийг олж тогтоох ба
шаардлагатай бол тусламж үзүүлэх

– Биеийн байдлыг нь байнга үнэлж байх.

• 3б. Ухаангүй хариу өгөхгүй байвал:

– Хашгирч тусламж дууд (Зураг 2)

Зураг 2. Тусламжийг хашгирч дуудах

• Өвчтөнийг гэдрэг харуулж толгойг нь
гэдийлгэж эрүүний шонтонгоос өргөх
аргаар амьсгалын замыг чөлөөл (Зураг 3)

Зураг 3. Толгойг гэдийлгэж эрүү өргөх

• Гараа духан дээр нь тавьж толгойг нь зөөлөн гэдийлгэх ба
амилуулах амьсгалуулалт хийх шаардлагатай бол хамрыг нь
эрхий болон долоовор хуруугаар чимхэхэд бэлэн байлга (Зураг 4)

• Нөгөө гарынхаа хурууны үзүүрээр эрүүний шонтонгоос дээш татаж
амьсгалыг нь чөлөөлнө.

• Зураг 4.Нэг гараа духан дээр нь тавьж нөгөө гарынхаа хурууны
үзүүрээр эрүүний шонтонгоос дээш татаж амьсгалыг нь чөлөөлнө.

4. Амьсгалын замыг чөлөөлөөд чагнах, харах, мэдрэх аргаар амьсгал хэвийн
байгаа эсэхийг шалга

– Цээжний хөдөлгөөнийг ажигла (Зураг 5)
– Аманд нь ойртож амьсгалын чимээг чагна
– Хацраа ам руу нь ойртуулж амьсгалж буй эсэхийг мэдэр

Зураг 5. Хэвийн амьсгалж буй эсэхийг ажигла, чагна, мэдэр

• Зүрх зогссоны дараахан өвчтөн өнгөц
амьсгалтай юмуу эхэр татах дуу гарч байж
болно. Үүнийг хэвийн амьсгал гэж
андууруузай. Хэвийн амьсгалтай байгаа
эсэхийг 10 секундээс илүүгүй хугацаагаар
ажиглаж, чагнаж, мэдэрч шалга. Хэвийн
байгаа гэдэгт ямар нэг эргэлзээ төрвөл
хэвийн биш гэж үзэж арга хэмжээ авна.

5а. Амьсгал нь хэвийн байвал:

– Хажуугийн сэргээх тогтвортой байрлалд хэвтүүлэх
(Зураг 6)

– Тусламж дуудахаар явах буюу хэн нэгнийг
явуулах/түргэн тусламж дуудах

– Амьсгал хэвийн байгааг тасралтгүй ажиглах

– Зураг 6. Хажуугийн сэргээх тогтвортой байрлалд
хэвтүүлэх

5б.Хэвийн бус амьсгалтай байвал:

Тусламж дуудахаар хүн явуулах, хэрэв
ганцаараа байгаа бол өвчтөнийг түр орхиж
түргэн тусламж дуудаад эргэж ирэн дараах
байдлаар цээж шахах үйлдэл хийнэ.

– Өвчтөний хажууд сөхөрч сууна

– Өвчтөний хэнхэрцэг цээжний төв хэсэгт нэг гарын алгыг байрлуулна
(өвчүүний дунд болон хөхний шугамын огтолцол дээр). (Зураг 7)

– Нөгөө гарын алгыг түрүүчийнх дээрээ давхцуулан байрлуулна (Зураг 8)

Зураг 7. Өвчтөний хэнхэрцэг Зураг 8. Нөгөө гарынхаа алгыг
цээжний төв хэсэгт нэг гарын түрүүчийн гар дээр давхцуулан
алгыг байрлуулна байрлуулж хуруугаа салаавчлуулан
түгжинэ.

– Гарын хуруунуудаа салаавчлуулан түгжээд өвчтөний хавирга
дарагдахааргүй байгааг анхаарч шалга (Зураг 9). Хэвлийн
дээд хэсэг ба өвчүүний доод ирмэгт дарахгүй байх хэрэгтэй.

Зураг 9. Гарынхаа хуруунуудыг Зураг 10. Өвчүүн дээрээс эгц
салаавчлан түгжиж байрлуулна. доош 4–5 см хотолзтол дарна

• Өвчтөний цээжинд босоо чигээр
байрлаж тохойгоо нугалалгүйгээр
өвчүүг эгц доош 4-5 см хотолзтол дарна
(Зураг 10)

• Шахалт бүрийн дараа гарын алгаа
өвчүүнээс салгалгүй даралтын хүчээ
бүрэн сулруулна. Ийнхүү минут тутамд
100 удаагийн хэмнэлээр (секундэд 2-
оос цөөнгүй удаа) шахна.

• Шахалт сулралт нь ижил хэмнэлттэй
байх хэрэгтэй.

6а. Цээж шахалтыг аврах амьсгалуулалттай хослуулах.
Цээжийг 30 удаа шахаад толгой гэдийлгэх, эрүү өргөх аргаар
амьсгалын замыг дахин чөлөөлнө (Зураг 11).

Зураг 11. Цээжийг 30 удаа цээж шахалт хийгээд толгой гэдийлгэж,
эрүү өргөх аргаар амьсгалын замыг чөлөөлөх

– Духан дээр дарж буй гарын эрхий ба долоовор хуруугаар хамрынх нь самсааг
чимхэнэ

– Эрүүг нь өргөсөн байрлалд амыг нь ангайлгана
– Аврагч хэвийн амьсгал аваад уруулаараа өвчтөний амыг бүрхэн зайгүй нийлүүлж

байрлуулна.
– Ам руу нь жигд хүчээр үлээн амьсгал оруулах зуур цээж нь өргөгдөхийг ажигла

(Зураг 12). Хэвийн амьсгал мэт 1 секундын турш амьсгал оруулна. Энэ нь үр
дүнтэй аврах амьсгал болдог.

Зураг 12. Ам руу нь жигд хүчээр үлээн амьсгал оруулах зуур цээж нь өргөгдөхийг
ажиглах

– Толгойг гэдийлгэж эрүүг нь өргөсөн хэвээр өвчтөний нүүрнээс
холдож цээж нь буцаж намсан агаар гарч байгааг ажиглана (Зураг
13)

Зураг 13. Өвчтөнөөс амаа холдуулж цээж нь намсан агаар гарч буйг ажиглах

• Хэвийн амьсгал аваад түрүүчийн адил дахин өвчтөний ам руу
амьсгал оруулж нийт аврах амьсгалуулалтыг 2 удаа үр дүнтэй
хийнэ.

• Дараа нь гараа өвчүүн дээр нь зөв байрлуулж 30 удаа цээж шахалт
хийнэ

• Цээж шахалт, аврах амьсгалуулалтыг 30:2 харьцаагаар
үргэлжлүүлнэ

• Өвчтөн өөрөө амьсгалж эхэлбэл амьсгалыг дахин шалгахаар
зогсоохоос бусад тохиолдолд амилуулах тусламжийг тасалдуулж
болохгүй

• Эхний удаа аврах амьсгал өгөхөд цээж өргөгдөхгүй (амьсгал
орохгүй) байвал дараагийн амьсгал оруулахын өмнө:

– Өвчтөний ам, залгиурт бөглөрөл байвал арилгах

– Толгойг гэдийлгэж, эрүү нь хангалттай өргөгдсөн эсэхийг дахин
шалга

– Цээж шахалтыг дахин хийхийн өмнө амьсгал оруулах оролдлогыг
хоёроос илүү удаа бүү хий.

• Аврагч хэд хэдэн хүн байвал ядрахгүйн тулд ЗАА-ыг 1-2 минут
тутам ээлжилж хийх ба хоорондоо маш хурдан хугацаанд
солигдох хэрэгтэй.

• 6б. ЗАА-ыг зөвхөн цээж шахалтаар хийх бол:

• Аврах амьсгал хийх бололцоогүй юмуу хийхийг
хүсэхгүй байвал цээж шахалт дагнан хийж болох юм

• Цээж шахалт дагнаж хийвэл минут тутамд 100
удаагийн хэмнэлээр үргэлжлүүлэн хийнэ.

• Өвчтөн өөрөө хэвийн амьсгалж эхэлтэл дахин
шалгахаас өөрөөр ЗАА-г тасалдуулж болохгүй.

• 7. Амилуулах тусламжийг үргэлжлүүлэх нь:

• Мэргэшсэн тусламж иртэл

• Өвчтөн өөрөө хэвийн амьсгалтай болох хүртэл

• Аврагч өөрөө цуцаж ядраад туйлдах хүртэл
үргэлжлүүлнэ

В. 2.2. Аврагчид үүсэх эрсдэл

• Амилуулах тусламжийн явцад өвчтөн аврагч хоёуланд аюулгүй байх нь нэн
чухал юм. ЗАА-ийн үед аврагчид эрсдэлд нэрвэгдсэн цөөн тохиолдол байдаг
юм. Жишээ нь: нэг хоёр удаа сүрьеэ ба хүнд хэлбэрийн амьсгалын цочмог
халтай хамшинж (АЦХаХ) мэтийн халдвараар халдварласан тохиолдол
байдаг. ЗАА хийх үеэр ХДХВ-ын халдвар авч байсан тохиолдол одоогоор
бүртгэгдээгүй.

• ЗАА-ын үед хамгаалах хэрэгслүүдийн үр дүнг амьдрал дээр судалсан судалгаа
• байхгүй бөгөөд харин амаар ам руу нь амьсгалуулах үед нян дамжихаас

хамгаалах зарим шүүлтүүр, нэг чигийн хавхлагуудыг лабораторид туршсан
байдаг. Аврагч хүмүүс ялангуяа өвчтөнд сүрьеэ, АЦХаХ зэрэг ноцтой
халдварын сэжигтэй байх үед эрсдлээс хамгаалах найдвартай хамгаалалт
хэрэглэх заалттай. Ер нь АЦХаХ гэх мэт ноцтой халдварт өвчин тархаж буй
үед аврагчид бүрэн хамгаалалттай байх нь чухал юм.

В. 2.3. Амьсгалын зам
чөлөөлөх

• Эрүүний өнцөг түлхэх барил нь сурахад
хялбаргүй бөгөөд энэ үед хүзүүг гэдийлгэж
хөдөлгөх осолтой тул мэргэжлийн бус
аврагчид энэ үйлдлийг хийхийг зөвлөхгүй.
Иймд гэмтсэн, гэмтээгүй бүх өвчтөнд
мэргэжлийн бус аврагчид зөвхөн толгойг
гэдийлгэж, эрүүний шонтонгоос татах
барил хэрэглэж амьсгалыг чөлөөлөх нь
зүйтэй.

В. 2.4. Зүрх амьсгал
зогссоныг тодорхойлох

• Цусны эргэлт байгаа эсэхийг мэдэхэд гүрээний судасны лугшилтыг тэмтрэх
нь сайн арга биш юм. Гэсэн хэдий ч өвчтөн хөдлөх, амьсгалах, ханиах зэрэг
нь цусны эргэлт сэргэсний шинж буюу оношийн шалгуур болно гэсэн
нотолгоо байхгүй.

• Амьсгалын зам саадтай болон өвчтөн заримдаа тасалданги амьсгалтай байх
явдал бий. Өвчтөний дэргэд байгаа хүнээс эмнэлгийн дуудлага хүлээн авагч
амьсгалтай байгаа эсэхийг утсаар лавлахад үхлийн өмнөх эхэр таталтыг
хэвийн амьсгал гэж эндүүрч хэлэх удаа байна. Ийм эндүүрэл нь зүрх зогссон
тохиолдолд ЗАА ажилбарыг цаг алдаж эхлэхэд хүргэж болно.

• Ийм учраас ухаангүй (хариу урвалгүй) бөгөөд хэвийн бус амьсгалж буй
хүмүүст яаралтай ЗАА хийхийг мэргэжлийн бус аврагчдад зөвлөх нь зүйтэй.
Зүрх гэнэт зогссон (ЗГЗ) хүмүүст хэдэн минутын турш эхэр татсан үхлийн
амьсгал байж болдог ийм үед ЗАА эхлэн хийх заалтай.

В. 2.5. Аврах анхны
амьсгалуулалт

• Амьсгал бүтэлтээс өөр шалтгаанаар зүрх зогссон, эхний хэдэн
минутын туршид цусны хүчилтөрөгчийн агууламж өндөр хэвээр байж
зүрх, тархины хүчилтөрөгчийн хангалт нь уушгин дахь хүчилтөрөгч
дутагдсанаас илүүтэй зүрхний цус түрэлт зогсохтой холбоотой
буурдаг.

• Иймд АСТ-ийн эхний үед цээжинд шахалт хийх нь аврах
амьсгалалт өгөхөөс илүү чухал болно. Амилуулах суурь тусламжийн
дарааллыг хялбар болгосноор энэ тусламжийг үзүүлэх чадварыг
эзэмшиж, өөрийн болгоход дэмтэй нь хүлээн зөвшөөрөгдсөн юм.

• Мөн зарим аврагчид халдвар авах айдас, цээрлэх шалтгаанаар
амнаас-ам руу амьсгал хийх дургүй байдаг ба шууд цээж шахах
үйлдэл хийдэг байна.

• Ийм учраас насанд хүрэгсдийн аврах ажиллагаа ЗАА-ыг
амьсгалуулахаас өмнө цээж шахах үйлдлээр эхлэхийг зөвлөдөг
боллоо.

В. 2.7. Амьсгалуулалт

• ЗАА-ын үед хүчилтөрөгчөөр хангах зорилгоор амьсгалуулалт
хийдэг. Хэдий тийм боловч амьсгалын тохиромжтой эзэлхүүн,
амьсгалын тоо, амьсгалж буй агаар дахь хүчилтөрөгчийн нягтрал
одоо хир тодорхой бус байгаа.

• Одоо үед аврах амьсгалуулалт бүр 1 сек орчим байх ба хэт огцом,
эсвэл хүчтэй амьсгал оруулахаас зайлсхийхийг зөвлөж байна.
Энэ зөвлөмж нь ЗАА-ын үед хийх амаар-ам руу, уут-хавхлагат-
хошуувч (УХХ)-аар нэмэлт хүчилтөрөгчтэй эсвэл
хүчилтөрөгчгүйгээр хийдэг бүх төрлийн амьсгалуулалтанд
хамаарна.

• Амаар-хамарлуу хийх амьсгал нь амаар-ам руу амьсгалуулахын
оронд хэрэглэж болдог үр дүнтэй арга юм. Энэ аргыг өвчтөний
амны орчимд гэмтэлтэй, ам нь ангайхгүй эсвэл усан доор аврах
үйлдэл хийх зэрэг тохиолдлуудад хэрэглэдэг.

В. 2.8. Цээж шахалт

• Цээж шахалт нь цээжний доторх даралтыг ихэсгэх ба зүрхийг шууд
шахах байдлаар цусны урсгалыг сэргээнэ. Цээж шахалтаар артерийн
систолын даралт дээд тал нь 60-80 мм муб хүрдэг ч, харин диастолын
даралт бага хэвээр байдаг тул дундаж даралт нь гүрээний артерид 40
мм МУБ-аас илүүгүй байдаг.

• Цээж шахалт нь тархи, зүрхэнд бага боловч цусны эргэлтийг
сэргээж дефибрилляц амжилттай болох суурь нь болж өгдөг. Энэ нь
ялангуяа үхэдхийн унаснаас хойш 5 минутын дотор дефибрилляц
хийх боломжгүй үед нэн чухал ач холбогдолтой.

• Цээж шахалтын тоо, шахалт-амьсгалуулалтын харьцаа, бүтэн
цикл (нэг шахалт эхэлснээс дараагийн шахалт эхлэх хүртэлх)-ийн
хугацаа ба шахалтын үр дүн зэрэг цээж шахалтын физиологийн тухай
мэдээллүүд голдуу амьтан дээр хийсэн туршилтад үндэслэсэн байна.

• Гэсэн хэдий ч 2005 оны Олон улсын зөвлөлдөх
хурлаас доорх дүгнэлтүүдийг гаргажээ:

• Цээж шахалтыг хийж эхлэх тутамд аврагч нь өөрийн
гарыг “цээжний төв хэсэгт” нэн даруй байрлуулах

• Цээж шахалтыг минутанд 100 удаагийн давтамжаар
хийх

• Насанд хүрэгсдэд цээжийг 4-5 см гүн хотолзтол шахах

• Шахалт бүрийн дараа цээж бүрэн өргөгдөж байх

• Шахалт болон сулралтын хэмнэл ижил байх

• Цээж шахалтыг тасалдуулахгүй хийх

• Гүрээний ба цавины судсанд лугшилт тэмтрэгдэх нь
цусны эргэлт үр дүнтэй байгаагийн илэрхийлэл гэж
найдаж болохгүй

• Насанд хүрэгсдийн цээж шахалт хийхэд гарыг чухамхаана

байрлуулах талаар хангалттай нотолгоо байхгүй байна.

• Харин одоогийн удирдамжаар “Нэг гарын алгаа цээжний

төв хэсэгт тавьж нөгөө гарын алгыг түүний дээр

давхцуулна” гэж заагаад дадлагын явцад үзүүлж өгвөл

эмнэлгийн болон эмнэлгийн бус аврагчид өвчүүний доод

хэсгийг олоход төвөггүй болох юм.

• Цээж шахалтын хэмнэл гэдэг нь нэг минутанд шахалт

хийх нийт тоо биш харин шахалт хийх хурдыг заасан

ойлголт юм. Амьсгалын зам чөлөөлөх, аврах амьсгал

хийх, AТД-ын үзүүлэлт харах зэргээр тасалдуулах нь

шахалтын тоонд нөлөөлнө. Эмнэлэг хүртэлх

амилуулах тусламжийн жишээн дээр хийсэн судалгаанд

цээж шахалт 100-120/мин хурдаар хийсэн боловч
амилуулах үйлдлийн явцад үе үе завсарлаж тасалдсаны

улмаас дунджаар 64/мин болсон байдаг.

В. 2.8. Шахалт-
амьсгалуулалтын харьцаа

• Цээж шахалт ба амьсгалуулалтын харьцаа
хэд байх нь тухайн хүний тавиланд хэрхэн
нөлөөлсөн талаар хангалттай нотолгоо
байхгүй юм. Амьтан дээр туршсанаар 15:2
байх нь зөв гэсэн байхад дээрх үзүүлэлтийг
математик загварт оруулахад 30:2 байх нь
цусны эргэлт ба хүчилтөрөгч хүргэлтийн
хамгийн зохистой харьцаа болно гэж
нотолж байгаа юм.

В. 2.9. ЗАА-ыг зөвхөн
шахалтаар хийх

• Эмнэлгийн мэргэжилтэн, мэргэжлийн бус аврагчид зүрх
нь зогссон хэн нэгэнд амаар-амруу нь амьсгалуулах нь
тааламжгүй байдаг. Амьсгалуулалт хийхгүйгээр цээж
шахах нь ЗАА огт хийгээгүйгээс ямагт илүү үр дүнтэй.

• Амьсгалын зам саадгүй байвал үе үе эхэр татан
амьсгалах ба цээж суларч тэлэхэд бага ч гэсэн агаар орох
зэргээр агаар сэлгэлт болдог байна. Минутын багахан
эзэлхүүнтэй амьсгалуултаар ЗАА-ын үед амьсгалуулалт
нэвчилтийн харьцааг алдагдуулалтгүй хангаж болох юм.

• Цээж шахалт, амьсгалуулалтыг хослуулах нь ЗАА-ын
үндсэн аргачлал мөн боловч аврах амьсгал зөв хийх
дадлага туршлагагүй мэргэжлийн бус аврагчид зөвхөн
цээж шахах аргыг хэрэглэх нь зохимжтой.

В. 2.10. Хажуугийн сэргээх
тогтвортой байрлал

• Энэхүү байрлал нь тогтвортой, гэхдээ эгц
хажуу байрлалд дөхсөн, толгой доор,
цээжинд даралт учруулахгүй, чөлөөтэй
амьсгалах боломжийг олгохуйц байх ёстой.
Европын Амилуулахуйн Анагаахын
Зөвлөлөөс гаргасан сэргээх хажуу байрлалд
оруулах ажилбарын дараалал:

– Хэрэв өвчтөн нүдний шилтэй бол шилийг авах

– Өвчтөний хажууд сөхөрч суугаад хоёр хөлийг
нь эгцэлнэ

Зураг 14. Өөртөө ойр байгаа гарыг нь тэгш өнцгөөр
тэнийлгэж алгыг нь дээшхаруулан тохойгоор нь нугална.

Зураг 15. Нөгөө гарыг нь цээжин дээгүүр нь
давуулж, өөрийн талд байгаа хацар нь
хүргэнэ.

Зураг 16. Нөгөө гараараа цаад талын хөлийг өвдгөөр нь нугалж эсрэг
талын хөлийг дээгүр нь давуулан шилбэ, тавхайг газарт хүртэл татна.

Зураг 17. Хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулсан байдал


Click to View FlipBook Version